The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Нэгэн зул мянган зул асаана ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 23:05:17

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Нэгэн зул мянган зул асаана ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ

100УЛСЫН УУЛ
УУРХАЙ Нэгэн зул
Мянган зул

асаана

100Монгол УлсжыинлиУйн улойдуузрохраийунлавхөгжлийн

МОНГОЛ УЛСЫН
УУЛ УУРХАЙ

100

НЭГЭН ЗУЛ МЯНГАН ЗУЛ АСААНА

УЛААНБААТАР
2022 он

ННА* 33
ДАА** 622
Б-331

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ 100

-------------------------------------------------
НЭГЭН ЗУЛ МЯНГАН ЗУЛ АСААНА
-------------------------------------------------

Зохиогчид: Базарын МАГВАНЖАВ
Чойжинзавын ЦОГТБААТАР

Редактор: Дугарын РЭНЧИНХАНД
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

Дизайнер: Т.Àíõáàÿð

Öààñíû õýìæýý: 60õ84 1/12
Õýâëýëèéí õóóäàñ: 58.6 х.х

© Зохиогчийн эрхийг хадгална.
ISBN: 978-9919-0-0208-4

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ГАРЧИГ

Өмнөх үг ......................................................................................................................................4

Мэндчилгээ .................................................................................................................................5

Нэгдүгээр бүлэг. Эртний түүхийн улбаа..................................................................11

Хоёрдугаар бүлэг. 20 дугаар зууны эх....................................................................... 23

Гуравдугаар бүлэг. Шинэ цагийн босгон дээр............................................................ 43

Дөрөвдүгээр бүлэг. Хөгжилт, бэхжилтийн гараа, шинэ шаардлага .......................... 77

Тав дугаар бүлэг. Бүх газар, түүний хөрсөн доорхи баялаг................................... 93

Зургаадугаар бүлэг. Юуны өмнө түлш, цахилгаан эрчим хүч ................................. 103

Долоодугаар бүлэг. Эрдэс баялгийн салбар эрчээ авсан он жилүүд .................... 149

Наймдугаар бүлэг. “Эрэг нь усаа хашдаг...”............................................................. 177

Есдүгээр бүлэг. “Эгнэгт биднийг тэтгэгч ... Эрдэнэт...” ...................................... 189

Аравдугаар бүлэг. “Эрдэнэт” үйлдвэр “Монголросцветмет” нэгдлийн жишгээр...... 239

Арваннэгдүгээр бүлэг. Алт олборлолтын эргэн тойронд.............................................. 245

Арванхоёрдугаар бүлэг. Оюу толгой................................................................................. 271

Арвангуравдугаар бүлэг. Стратегийн ордууд.................................................................... 285

Арвандөрөвдүгээр бүлэг. Хууль эрх зүйн орчин хөгжлийг хөтлөнө ................................. 303

Арвантавдугаар бүлэг. Хүний нөөц бодлого бүхнийг шийднэ....................................... 329

Арванзургаадугаар бүлэг. Зураг төсөл, судалгааны байгууллага нэн чухал .................. 339

Арвандолоодугаар бүлэг. Уурхайчид, уурхайн төлөө........................................................ 355

Арваннаймдугаар бүлэг. Бичил уурхай ............................................................................. 373

Арванесдүгээр бүлэг. Газрын тосгүй бол хөгжил үгүй................................................. 403

Хорьдугаар бүлэг. Шинэ дуудлага буюу шинэ салбарууд...................................... 425

Хориннэгдүгээр бүлэг. Төрийн бус байгууллагууд ....................................................... 455

Хоринхоёрдугаар бүлэг. Гадаадын хөрөнгө оруулалт, 2000-2005.................................. 473

Хорингуравдугаар бүлэг. Уурхайн хаалт, нөхөн сэргээлт ................................................ 483

Хориндөрөвдүгээр бүлэг. Анхны баатрын мөрөөр ............................................................ 495

Хоринтавдугаар бүлэг. Уул уурхайн салбар................................................................... 509

Хоринзургаадугаар бүлэг. Монгол улсын уул уурхайн хөгжлийн далайц буюу

уул уурхайн компаниуд өөрсдийгөө танилцуулж байна. ....... 519

Төгсгөлийн үг ...........................................................................................................................701
Эх сурвалж, ном, хэвлэлүүд ...................................................................................................703

3

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ӨМНӨХ ҮГ

Монгол Улсын уул уурхайн салбарын ахмад ажилтан, судлаачид салбарынхаа
түүхэн ойг тохиолдуулан өөрсдийн хүчээр ном бэлтгэн хэвлүүлдэг уламжлалтай
билээ. Иймээс Монгол Улсад орчин үеийн уул уурхай үүсэж хөгжсөний 100 жилийн
ойг тохиолдуулан гаргаж байгаа энэхүү ном нь өмнөх 80, 85, 90, 95-н жилийн
ойгоор гарсан цуврал номуудын залгамж халаа болж байна. Уул уурхайн салбарын
хөгжлийн далайцыг даган асар олон түүхэн эх сурвалж, баримт бичиг, ахмадуудын
дурсамж багтаасан ном, хэвлэлүүд байдаг нь энэ номыг бүтээх ажлыг ихээхэн
хөнгөлж өгсөн ч өөр бусад эх сурвалж, шинэ мэдээлэл олж эвлүүлэхийг эрмэлзлээ.

Аливаа түүхийг бичиж тэмдэглэхэд үйл явдал өрнөсөн өдөр судар, цаг
хугацаа, бичмэл болон тоон баримт өгөгдөл, хүмүүсийн нэр ус нэн чухал боловч
түүх арвин, хатуу үнэн нэхдэг тул тэдгээрийг нуршихаас өөр аргагүй байдаг нь
түүхийн ном, хэвлэл гүйлгэн уншигчдад төвөгтэй мэт санагддаг тал бий. Иймээс
салбарын мэргэжлийн хүмүүс, сонирхогчдоос гадна өргөн олны хүртээл болгох,
тэдний сонирхон уншихуйц ном болгох зорилгоор зарим хэсэгт нь түүхэн баримт
дурдахын сацуу уншигчтай үйл явдлын мөн чанар, учир зүйн тухай үзэл бодлоо
хуваалцах зэрэг энгийн өгүүлэмж хэлбэрийг сонголоо. Түүнчлэн өмнөх ойнуудаар
гарсан номын уламжлалт загварыг хадгалахын зэрэгцээ тэдгээрт орсон арвин их
баримт бичигт түшиглэв.

Энэхүү номыг бүтээхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал,
газрын тосны газрын мэргэжилтнүүд, ахмад уурхайчид, уул уурхайн компаниуд болон
“Хайгуул, олборлолтын түүх судлалын нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагууд,
нэрийг нь дурдаж барахгүй олон хүмүүс мэдээлэл, арга зүйн тусламж, дэмжлэг
үзүүлж байсанд баярласнаа илэрхийлье.

Шинэ Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэр өөрийн хөгжлийн гарааг эхэлсэн
100 жилийнхээ ойн босгон дээр эх орны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70%,
экспортын орлогын 94%-ийг үйлдвэрлэсэн амжилт бүтээлээ өргөн барьж байна.

Монголын эрдэс баялаг, геологи, уул уурхайн салбар эх орны хөгжил дэвшлийг
түүчээлэн түмэн олныхоо аж амьдралыг тэтгэн нийгэм, эдийн засгийн бүх салбарт
хишиг буянаа түгээж байгаа нь чухамхүү “Нэг зул мянган зул асаана” хэмээх
тэнгэрийн сургаал уул усанд минь хүрсний нэгэн гэрч гэлтэй.

Энэ номын агуулга нь хойч үеийнхнийг эх орны газар нутаг, эрдэс баялгаа
хайрлах, зохистой ашиглахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Сайн үйлс дэлгэрч цог хийморь тань
бадарч явах болтугай

4

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Мэндчилгээ

Өвөг дээдсээс өвлөгдөн эх орны минь алтан хэвлийд
хадгалагдан ирсэн үнэт баялаг, ашигт малтмалын
нөөцийг эрж хайх, олборлох, баяжуулах, боловсруулах
үйл хэрэгт манлайлан улс орныхоо хөгжил, цэцэглэлт,
ард түмнийхээ сайн, сайхан амьдралын төлөө эрдэм
мэдлэг, авьяас чадвараа зориулж чин шударгаар
хөдөлмөрлөж ирсэн үе, үеийн уурхайчид, ахмадууд,
салбарын нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсад
уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн
баярын халуун мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн
яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн
дэвшүүлье.

Өдгөөгөөс яг 100 жилийн өмнө, Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг
төрөө эмхлэн байгуулж байсан үед буюу 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын
нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын
шийдвэр гарсан энэ түүхэн өдрийг жил бүр уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойн
өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Салбар үүсэн байгуулагдсан тэр үед ердийн хөсөгтэй байсан уул уурхайн
салбар маань өнөөдөр орчин үеийн технологитой, өндөр хүчин чадалтай техник,
тоног төхөөрөмжөөр хангагдсан, автоматжиж механикжсан, олон улсад өрсөлдөхүйц
хэмжээнд хүртлээ хөгжсөнийг хэн бүхэн мэдэж байгаа.

Түүхт 100 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг даган эдийн засаг,
нийгмийн томоохон бүтээн байгуулалт болох “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”,
“Бор-Өндөр”, “Шарын гол”, “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг уурхай, үйлдвэрүүд
ашиглалтад орсон нь өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд
таатай байна.

Нийгэм-эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орсон анхны он жилүүд
амар хялбар байгаагүй. Гэвч геологи, уул уурхайн салбараа хөгжүүлэх урт, богино
хугацааны хөтөлбөрүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлснээр улс орны
нийгэм, эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө жилээс жилд өсөн
нэмэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2021 онд экспортын нийт бүтээгдэхүүний 94 хувь, аж
үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь,
улсын төсвийн орлогын бараг гуравны нэгийг дангаараа бүрдүүлсэн байна. Энэ
онд болон цаашид ойрын хэдэн жилийн хугацаанд ч уул уурхайн салбарын эдийн
засагт үзүүлэх нөлөө хэвээр хадгалагдахаар байна. Уул уурхайн салбар маань улс
орны хөгжлийг түүчээлэн, уурхайчид маань өрнүүн их амжилтаар түүхт ойгоо угтаж
байгаад нэн их баяртай байна.

5

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Цаашид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийг
шинэчилж салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хайгуулын ажлыг
эрчимжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх,олон улсад мөрдөж
байгаа байгаль орчин-нийгэм-засаглал зарчмыг хэрэгжүүлэх ил тод, хариуцлагатай,
байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах,
экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох
чиглэлээр ажиллах болно.

Түүнчлэн Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон уурхай, үйлдвэр, түүнийг
дагасан хот сууринг холбогдох дэд бүтцийн хамт иж бүрнээр нь ашиглалтад
оруулах шаардлагатай. Үүнээс гадна хүнд үйлдвэрлэлийн дэд бүтцийг шинээр бий
болгох, улмаар Газрын тос боловсруулах, Зэсийн баяжмал боловсруулах, Нүүрсийг
баяжуулах, гүн боловсруулах, Хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулж
нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж
байна.

Шинэ зууны эхэнд салбарын яамны зүгээс уурхайчид Та бүхний хамт дээрх
зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно. Уурхайчин Та бүхнийг
ч дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй
байна.

Уурхайчин Та бүхэнд болон танай гэр бүл, хамт олонд ойн баярын энэ өдрийг
тохиолдуулан амьдралын аз жаргал, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЖАМБАЛЫН ГАНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД

6

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Мэндчилгээ

Эрхэм хүндэт уурхайчид аа

Та бүхний яруу алдрын 100 жилийн түүхэн замнал хэн
бүхний сэтгэлийг хөдөлгөхгүй байх аргагүй юм. Эх орны
хөгжлийн хүрсэн өнөөгийн түвшин хойч үеийн ирээдүйдээ
итгэх итгэлийг төрүүлсээр байна. Хөдөө аж ахуйн орноос аж
үйлдвэржсэн Монгол Улсыг бий болгон хөгжүүлэх үйлсийг
манлайлж байгаа Та бүхний хийж бүтээж ирсэн түүх үнэхээр
бахархам, сонирхолтой байдаг билээ.

Эх орны сөөм газар бүр ямар их баялаг агуулж байдгийг мэддэг дээдэс маань
тэмцэл ялалтаараа энэ удам нутгийг бидэнд үлдээсэн юм. Геологи, уул уурхайн
мэргэжлийг сонгосон олон залуус үүнийг мэддэг бөгөөд тэд өөрсдийнх нь аж
амьдрал, эрх чөлөөний баталгаа болсон геологи, уул уурхайн салбартаа нэр төртэй
хөдөлмөрлөж байна. Тэд цаасан дээр буусан Та бүхний бахархалт түүхийг уншаад
омгорхохдоггүй ч сэтгэл зүрхээрээ мэдэрч байдаг.

Хайгуул, олборлолтын түүх судлалын нийгэмлэгийн үндсэн зорилго бол
геологи, уул уурхайн салбарын уламжлал, түүх, алдаа оноог хэн бүхэн мэдэж
байхад чиглэдэг билээ. Энэ бол өвөг, дээдсийн захиас. Иймээс үе үеийн уурхайчин,
ах, эгч нартаа энэ ойн баярын мэнд хүргэхийн сацуу манай нийгэмлэгтэй холбогдон
ажил, амьдралын баяр, гомдолоо сэтгэл зүрхээ хуваалцаж байхыг хүсье. Түүхэнд
жижиг зүйл үгүй.

Манай уурхайчид уул уурхайн хөгжлийн түүхээ мэдэж байж эх орондоо үнэнч
шударгаар хөдөлмөрлөж чадна. Иймээс манай их, дээд сургуулиуд, ялангуяа
техникийн чиглэлийн сургуулиуд бага ч гэсэн цагаар Монголын уул уурхайн
хөгжлийн түүхийн хичээл орж байвал өмнөх түүхэнд тохиолдсон алдаа, оноог шүүж
хожмын үедээ захиж үлдээнэ гэж итгэж байна.

Хойч үедээ Монгол Улсын уул уурхайн сүүлийн 100 жилийн түүхийг бичиглэн
үлдээж буй энэхүү номыг бүтээхэд идэвх, зүтгэл гаргасан Хайгуул, олборлолтын
түүх судлалын нийгэмлэгийн хамт олны нэрийн өмнөөс Та бүхний түүхэн 100
жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТҮҮХ СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ Г.АЛТАНХУЯГ

7

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

8

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

9

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

10

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

I БҮЛЭГ

ХИЛ МАНАЖ ХИЙМОРЬ СЭРГЭЭСЭН
УУЛСЫН ДУНДАХ

ЭРТНИЙ ТҮҮХИЙН УЛБАА...

1. ТӨВ АЗИЙН “ЗУЛАЙ НУТАГ” БУЮУ ЭХ ДЭЛХИЙН
ЭРДЭНЭСТ ТИТЭМ

2. “ЗУЛАЙ НУТАГ”-Т ЭРТ ҮЕД ЭРДЭС БАЯЛАГ АШИГЛАЖ
БАЙСАН ТУХАЙ ТОЙМ

11

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРТНИЙ ТҮҮХИЙН УЛБАА

1. ТӨВ АЗИЙН “ЗУЛАЙ НУТАГ” БУЮУ ЭХ ДЭЛХИЙН
ЭРДЭНИЙН ТИТЭМ

Дэлхийн олон орны эрдэмтэн мэргэдийн судалгаагаар Монгол орон нь Төв Азийн
тэгш өндөрлөгт оршдог, тектоникийн урт удаан үргэлжилсэн хөдөлгөөний “бүтээл”
ажээ. Энэ нутаг Төв Азийн бусад хэсгээс илүү өндөрлөг газарт байдаг тул эндээс
эх авч буй бараг бүх гол, мөрөн далайн төвшин чиглэн урсдаг бөгөөд Төв Азийн
экологийн аюулгүй байдал, цэвэр усны нөөцийг хадгалан хамгаалж байдаг дэлхийд
ховор нутаг юм. Түүнчлэн Монгол орон уснаас цухуйж гарсан хамгийн анхны хуурай
газрын нэг тул зарим эрдэмтэд эртний хүн үүссэн өлгий нутаг байж болох тухай
таамаг дэвшүүлжээ. Тухайлбал Америкийн эрдэмтэн Г.Осборн, Р.Эндрьюс нар
эртний хүн Монголд үүссэн гэж үзэн 1920-иод оны үед Монголын говьд судалгаа
хийгээд үүнийг батлах нотолгоо олоогүйч тэд олон тооны үлэг гүрвэлийн яс олсон
нь палеонтологийн шинжлэх ухааны томоохон нээлт болсон байна.

Монгол орны умард, төв хэсэг нь 2 тэрбум гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа
хойш огт хувираагүй үлдсэн эртний их газрын царцдас буюу "Азийн эртний зулай"
юм гэдэг таамаглал Польшийн судлаач И.Д.Черский, Оросын геологич В.А.Обручев
Австрийн геологич Э.Зюсс (“Дэлхийн төрх” 1910), нарын зэрэг эрдэмтэд анх
дэвшүүлсэн нь одоогийн геологийн судалгаагаар улам бүр батлагдсаар байгаа
ажээ.

Ар Монголд “Центросоюз”-ийн Эрхүүгийн конторын төлөөлөгч, гадаад
худалдааны хэтийн төлвийн судалгаа хийх зорилго бүхий судалгааны экспедицийг
удирдан 1919-1920 онд ажиллаж байсан Орос-Зөвлөлтийн дипломатч, түүхч,
академич И.М.Майский (1884-1975) “Орчин үеийн монгол” номондоо бичихдээ
“монголын уул уурхайн аж үйлдвэр эхлэлийн төдий боловч бүх шинж
байдлыг ажихад түүний уурхайн баялаг үлэмж болох нь илт байна... ”Илүү
мэдрэгдэж илүү хүртэмжтэй байгаа газар нутгуудад байрласан хүдрийн
баялаг нь хурдацтайгаар хомсдохын хэрээр соёлт хүн төрлөхтөний
анхаарал Төв Азийн бэсрэг уулсад нуугдаж байгаа хөрсөн доорх эрдэнэсийн
сан руу онцгой анхаарлаа хандуулах болно. Тэр ч байтугай энэ анхаарлын
практик илрэл наад зах нь зарим ашигт малтмалын тухайд асар удаан
хүлээлгэхгүй байх. Ингэж ярихдаа би гол нь зэсийг бодож байгаа хэрэг.
Дэлхийн дайн болж өнгөрсөн хугацаанд энэ металлыг асар их хэмжээгээр
үрэн таран хийсэн. Гэтэл түүний ордын тоо манай гариг дээр тийм ч олон
биш билээ. Хоосруулснаа нөхөхийн тулд зэсийн оршдосыг ашиглахаар маш
ойрын жилүүдэд Автономит Монгол руу хараагаа сунгах ч юм билүү, хэн
мэдэж байлаа.

Металлын хүдэр нь бэлэн байгаа болохоор олборлох аж үйлдвэрийн
хөгжлийн хэтийн төлөв Богд Гэгээний улс орны өмнө нээгдэж байгаа мэт.
Нүүрсний асар өргөн оршдос бэлэн байгаа Монголд хойшдоо олборлох аж
үйлдвэрийн зэрэгцээ бас боловсруулах аж үйлдвэрийн /төмөр хийдэг, ган
цутгадаг, зэс эдлэл хийдэг г.м/ хөгжлийг магадлалтай болгож байна.

Монголын цэлмэг хөх тэнгэрийн доор бэлчээрлэн налайсан хонин
сүргийн нутагт, хязгааргүй цэлийсэн нам гүм хөндийд сүндэрлэх

12

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Чингисийн баатруудын булш оршсон газарт 50-100 жилийн дараа төмөр
буцалсан зуухны аварга яндан утаа савсуулсан, хүчит төмөр машин өдөр
шөнөгүй түчигнэсэн фабрик, заводын олон хот нижигнэсэн амьдралаар
амьсгалах болно гэсэн тааварт магадлал байхгүй гэхийн аргагүй” хэмээн
бичиж байжээ.

Түүнчлэн өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн Монголд байгаа ашигт
малтмалын төрөл, түүний байршилын талаар тодорхой үнэлэлт өгөөд “Одоогоор
мэдэгдээд байгаа баялаг ийм байх бөгөөд тэр нь үлэмж их бөлгөө. Эдгээр
дурьдсан баримт мэдээ бол ямар нэг буурьтай, тууштай хайгуулын үр шим
биш зөвхөн л тохиолдлын ажиглалт, сонирхогчийн жижиг эрэл судлалд
үндэслэсэн гэж бодоход ёсоор нь хайгуул шинжилгээ хийх ахул Автономит
Монгол хангай дэлхийгээс хайрласан хүдрийн ба эрдсийн баялгийн өгөөмөр
баялгаар гайхуулсан улс орнуудын тоонд орох нь дамжиггүй гэж бардаагаар
хэлж болно. Энэ баялаг өнөөдрийн байдлаар үхмэл капитал мөн бөгөөд эрт
орой алин боловч энэ үхмэл капитал амилж мянга мянган жилээр бүрэлдэж
тогтсон эдийн засаг, улс төр, соёл-ахуйн хэвшилд төгс хувьсгал авч ирэх
цаг ирэх учиртай” /МУУТ 96-97/ хэмээжээ.

Эдгээр дүгнэлтийг хийсэн хүн тухайн үедээ байгалийн эрхшээлээр нүүдэллэн
амьдардаг, амиа аргацаасан мал аж ахуй бүхий цөөн хүн амтай Монголчуудын
ирээдүйг хөрсөн доорх баялаг, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбартай холбон
төсөөлж ямар их өөдрөгөөр харж байсныг манай 20-р зууны хөгжил дэвшил их
бага хэмжээгээр батлан харуулах мэт.

Монгол нутгийн эрдэс баялгийн потенциалыг 20-р зууны эхэн үеийн эрдэмтэн
судлаачид, төр, засаг тогтоох талаар өөр өөрийн үзэл санааг дэвшүүлэн ажиллаж
байжээ. Буриадын Шарайд овгийн нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн
Цэвээн Монгол орны газар зүйн байдал, эрдэс баялгийн талаар урьд өмнө
Монгол нутагт ажиллаж байсан гадаад, дотоодын газар шинжээчид, судлаачдын
мэдээллийг цуглуулж байсан бөгөөд ”Суварга хайрханы ар өврөөр алт бий”
гэхчилэн төмөр, зэс зэрэг олон эрдэсийн орд, илэрцүүдийн байршлыг тоймлон хэлж
бичиж байсан нь хожмын хайгуул, олборлогчдод судалгааны чиглэл, баримжаа
болж байсан мэт ажээ.

БНМАУ-ын залуухан удирдагчдын нэг, 26-тай Ю.Цэдэнбал 1942 оны үеийн
өдрийн тэмдэглэлдээ “Говьд газар тариалан хөгжүүлнэ гэдэг бол мал аж
ахуй хөгжүүлэхээс бүр ч хүнд. Тэгвэл яах вэ? Аж үйлдвэр (газрын тос ч
юм уу өөр ямар нэгэн) хөгжүүлнэ. Ерөөс манай говийн бүсийн гадаргуу нь
Казахстаныхтай адилхан байж тун магадгүй. Академич Ферсман нээлт
хийсэн байна. Казахстаны бараг бүх гадаргуу нь эрт үед усанд идэгдсэн,
эдүгээ элсэн дор орсон уул нуруудаар эзлэгдсэн гэдгийг тэр тогтоожээ
.Газрын доорхи тэр уул нурууд нь Тянь-Шань болон Алтай хүртэл асар
том нум хэлбэртэйгээр үргэлжилж байна гэнэ. Эдгээр нурууд зэс, цайр,
хар, цагаан тугалга, алт, мөнгөөр баялаг гэнэ” гэж онцлон бичиж, санааширч
байжээ. Тэрээр хожим хойшдоо эх орны эрдэс баялгаа хайх, ашиглах асуудлыг
анхаарлаасаа гаргаагүй гэдэг нь өнөөгийн өндөрлөгөөс тод харагдаж байна.
Түүний уншиж байсан бүтээлийг туурвигч нь Орос, ЗХУ-ын минералогич, геохимич,
Алексан́ др Евге́ньевич Фер́ сман (1883-1945) бөгөөд тэрээр Байгалийн чанадад
1915—1916, 1923, 1929 онуудад ажиллан пегматитууд, молибдень, цагаан
тугалга, гянтболд, алт, цеолит, цацараг идэвхит бодисын хайгуул явуулан 1926 онд

13

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол-Охотын металлогенийн бүс ялгаж ашигт малтмалын нөөцийн бүсчилсэн
шилжилтийн онолыг үндэслэн эрдэс-хүдрийн бүсүүдийн ерөнхий зураглал гаргаж
байсан нэрт эрдэмтэн билээ.

2. “ЗУЛАЙ НУТАГ”-Т ЭРТ ҮЕД ХЭРХЭН ЭРДЭС БАЯЛАГ АШИГЛАЖ
БАЙСАН ТУХАЙ ТОЙМ

I. Чулуун зэвсгийн үе.
Монгол оронд 850,000 жилийн тэртээ хүний өвөг амьдарч байсан гэж үздэг
боловч Чулуун зэвсгийн дээд үеийн хүний яс Монголоос ч, Төв Азиас ч олдоогүй
байна. Харин хүн төрөлтөн амьдарч байсны гэрч болох чулуун зэвсэг, хадны сүг
зураг элбэг байдаг ажээ.
Доод палеолитын үед буюу 800,000-100,000 жилийн өмнө Монгол нутагт
оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг болох гилбэр, мэсэн зэвсэг
олдсон бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж
байжээ. Түүнчлэн дунд палеолитийн үеийн хүний оршуулга өнөөгийн байдлаар
Монголын нутаг дэвсгэрт хараахан илрээгүй ч тэрхүү хүмүүсийн эдлэж хэрэглэж
байсан ан агнуурын болоод хөдөлмөрийн багаж зэвсгүүд олон тоотойгоор олддог
юм.
Монгол нутагт дээд неолитын буюу шинэ чулуун зэвсгийн үе, 12,000-4,000
(эсвэл 7,000-4,000) жилийн өмнөөөс мал аж ахуй, дараа нь газар тариалан
эрхэлснээр хөдөлмөрийн хуваарь, шинэ соёл иргэншил үүсчээ.

Цахиуртын хөндийгөөс илэрсэн чулуун зэвсэг
II.Хүрэл зэвсгийн үеийн металлурги
Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл МЭӨ III мянганаас эхлэн өргөжиж I мянганы
эх хүртэл үргэлжилжээ. Хүрэл боловсруулахдаа зэс 90%, цагаан тугалга 10%
оруулан хайлж цутгуурын аргаар эдлэл хийдэг байжээ. Дөрвөлжин булшнаас болон
түүврээр хүрэл сүх, ооль, хутга, зэвүүд, дуулга, тогоо, амгай, зуузай, шөвөг, хуруувч,
амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг олджээ. Монгол нутагт хүрэл зэвсэг, аж
ахуйн зориулалттай багаж хэрэгсэл, чимэглэлийн зүйлс ихээхэн тархмал байдаг нь
манай орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв байжээ гэж үзэхэд
хүргэдэг юм.
Хүрлийн үед уран дархчуул чулуугаар хэв хийж гоёл чимэглэл, байлдааны жад,
сэлэм цутган үйлвэрлэж байжээ. Хүрлийн үйлдвэрлэлийн үеийн нэн чухал олдвор
бол хүрэл тогоо юм. Үүнийг ерөнхийд нь 3 хөлт, цөгцөн ёроолт гэж 2 хувааж үздэг.

14

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монголын археологчид 1988 онд цөгцөн ёроолт тогоог Ховд аймгийн Манхан сумын
Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас олжээ.

Хүрлийн үеийн хадны сүг зургийг улаан зосоор
зурсан зургууд, хад хонхойлон сийлж бүтээсэн зургууд
гэж хуваан үздэг. Эртний Монгол нутаг дахь бугын
дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын
нэг юм. Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын
дүрсийг урнаар дүрслэн цохиж сийлэхдээ буганыхаа
эвэр хошуу хоншоор хөл сүүл их биеийг бодит байдлаар
нь дүрсэлсэн байдаг. Монгол улсын нутгаас бугын
дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Зарим
хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг. Ер нь нар, сар,
галын дүрс нь нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэгт
дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв азийн
унаган гаралтай дүрслэл, шүтээний зүйл юм.

Марал бугын угалзалсан олон салаат эврээ урт
сайхан зоо нуруундаа сунган тавьж нар, сар, од гараг,
тэнгэр өөд дүүлэн нисэж байгаа дүрст хөшөөнүүд нь
Хүрэл зэвсгийн үеийн Монгол угсаатны амьдрал, оюун,
санааны үнэт баялаг, соёлын нандин дурсгал мөн ажээ.

Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин
булш, буган чулуу нь овог, аймгийн ахлагч, аймгуудын холбооны тэргүүн зэрэг
хүндтэй удирдагчдад зориулагдсан байдаг. Буган хөшөөг ноёлогч аймгийн сүлд
байсан гэж үзвэл Хүрэл зэвсгийн эхэн үеэс хүн төрөлтөн аймгийн холбооны зохион
байгуулалттай болжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын өвөгтэй холбогдох дурсгал
болохыг эрдэмтэд тогтоосон бөгөөд Монгол нутаг дээр мал маллаж дугуйт тэрэг
хэрэглэн нүүдэллэн амьдарч байжээ. Зураг дээр: Хүн чулуу (Увс аймаг, V-VII зуун),
Эх сурвалж: Эртний Монголчуудын ашигт малтмал эрхлэлтийн түүх, 2000 он,
Д. Эрдэнэбаатар, Ч.Амартүвшин.

III. Төмөрлөг олборлолт, ашиглалт
Монгол орон дахь төмөр зэвсгийн үе нь МЭӨ 1000- МЭӨ III зууныг хамрах
ба эхэндээ хүрэл зэвсгийн зарим хэсгийг төмрөөр хийж байв. Монголчуудын
эртний өвөг Ху нар VII зууны үеэс намгийн хүрэн хүдрээс "Бух дарах" аргаар бага
хэмжээний төмөр ялган авч багаж зэвсэг хийж эхэлсэн байна. Төмрийн өгөршсөн
хүдрээс салхинд хийссэн төмрийн үртэс нуур намгийн усны ёроолд хуримтлагдан
шавартай хутгалдан хүрэн хүдэр үүсгэдэг байна. Энэ үүсмэл хүдрийг салхи ихтэй
уулын орой дээр аваачин том шавар зууханд хийж гал асаахад ширүүн салхинд
галын илч улам хүчтэй болж шавраас төмөр нь хайлан ялгарч зуухны доод хэсэгт
тунадаг ажээ. “Бух дарах” аргаас үүдэн хожим нь илүү боловсронгуй хяс, тулман
хөөргийн аргууд олсон байна.

Эхэн үедээ төмөр амгай зэрэг жижиг хэрэглэл хийж байсан бол яваандаа
төмрөөр илүү олон төрлийн эдлэлийг хийж сурчээ. Чандманий булш болон бусад
газраас түүврээр сумны зэв чинжаал хутга төмөр сүх шөвөг зэрэг төмөр багаж
зэвсгүүд олдсон байна.

15

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хүннү гүрнээс Кидан гүрнийг дамжсан эртний эзэнт гүрнүүдийн хүчирхэгжилт,
бууралт нь тэдний амьдралд нэн чухал байсан төмөр, өнгөт металлын олборлолт,
боловсруулалт болон түүний технологийн дэвшилтэй салшгүй холбоотой мэт
ажээ.

Хүрэл зэвсгийн үеийн умард Хүн овог аймаг 370-аад оны үед их нүүдэл хийж
хүчирхэгжин Ижил болон Дунай мөрөн хүрч аугаа их Хүн гүрнийг байгуулахдаа
түрэг, иран, угор зэрэг угсааны олон хүн ардыг дагуулан уусгажээ.

Хүн гүрний хаан, “Тэнгэрийн ташуур” гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила
(Ижил) хаан (төрсөн он тодорхойгүй, 434 оноос хаанчлан 453 онд нас барсан гэдэг)
одоогийн Европчуудын өвөг, овог аймгуудтай дайтаж тэднийг ирт мэс, исгэрэх
сумаар буулган авч алба, татвар авч түүхэнд “Дэлхийн ноён” гэсэн цол үлдээжээ.

Тэрээр Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ромын Пап тэргүүтэй
төлөөлөгчид түүнд хүндлэл үзүүлэн найрамдлын гэрээ байгуулж байж. Ийнхүү
Умард хүннү нар ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евро-Азийн улс төр,
угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн байна. Түүний 452 онд Италид хийсэн аян
дайн өлсгөлөн, тахлаар дуусч 453 онд Атилла хаан нас өөд болж түүний хөвгүүд
засгиин̆ эрхииг̆ авсан боловч Эзэнт гүрэн удалгүй задран унажээ.

16

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хүрэл хутганы бариул, Хүрэл буга, морь (Хүрлийн үе)

Төмөр зэвсэг

хэрэглэсний үр дүнд

Хүннү нар хүчирхэгжин

морин цэргийн

довтолгоонд Хятдын

умард хэсгийн улсууд

өртөж байсан тул тэд

Хүннүгээс өөрсдийгөө

хамгаалах зорилгоор

бэхлэлт хэрэм барьж

байсны нэгэн гэрч бол

Түмэн газрын гэгдэх алдарт Цагаан хэрэм ажээ.

Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улааны Шар дов уулын
оройгоос нуур намгийн хүдрийг “Бух дарах” аргаар хайлуулж
төмөр боловсруулж байсан зуухны үлдэгдэл олдсон юм.

Улаанбаатарын их сургуулийн археологичдын баг 2017-
2018 онд Монголын төв хэсэгт орших Архангай аймгийн
Өлзийт сумын нутаг, Орхон голын сав газраас олсон
олдворуудын нэгэн дээр “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээн
бичсэн байсан ажээ. “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээх цолыг
эртний ханзаар бичсэн байсан бөгөөд "Шаньюй" хэмээх цол
нь Хүннү гүрний удирдагчийн цол хэргэм юм. Хүннү гүрний
хамгийн том нууцуудын нэг бол тэдний нийслэл болох Луут хот буюу Лунчэн хотын
байршил билээ. “Хүннү гүрний улс төрийн төвийг олон арван жил хайсны дүнд Луут
хотыг илрүүлж, малтан судалж байгаадаа маш их баяртай байна” гэж Археологийн
судалгааны багийн ахлагч Т.Идэрхангай мэдээлснийг “Aventuras na Historia”
сэтгүүлд нийтэлжээ.

"Тэнгэрийн хүү Шаньюй" гэж бичигтэй энэ
олдвор домогт Луут хотынх байх магадлалтай
ажээ.

Хүн гүрний задралын дараа түүний нутагт
Сяньби, Жужан улсууд хүчирхэгжин төмөр, өнгөт
төмөрлөг, алт олборлон зэр зэвсэг, ахуйн соёлын
эдлэлүүд хийж байжээ. Улмаар Кидан аймгуудын
нэгтгэл нь 917 онд Хаант улс болж засаг захиргааны
байгууллыг Умард, Өмнөд орд гэж хоёр хуваасан
бөгөөд Умард ордод Кидан тэргүүтэй нүүдэлчин
аймгууд, Өмнөд ордод Хятад зэрэг суурьшмал хүн амыг тус тус захируулжээ. Кидан
гүрэнд урчуудын тусгай яам байсан ба манай эриний X-XI зууны үед уурхай нээж
төмөр ашиглах болсон тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Шар мөрний
эх Инь-Шань (монголоор Газал уул) уул, тэр үед төмрийн дарханаар алдаршсан
Шивей, бас Хэсү (монголчилбол хяс, төмөр) аймгууд, Бохай улс, Дүн-пин-сянь
зэрэг газарт төмөрлөг хайлуулан давтах албан газар арваадыг байгуулсан тухай
Ляо улсын түүхийн 2-р дэвтрийн 74-р талд тэмдэглэсэн байна. Жишээ нь: “Хэсү
аймагт ... төмөрлөг хайлан давтах гурван газар байгуулжээ. Улсын зоос,
төмрийн хэргийг захирсан таван байгууллага байдаг ажээ. ...Түүнээс гадна

17

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

төмөрлөгийн зүйлийг гадаадад нэвтрүүлэн гаргах явдлыг маш чандлан
цаазалсан” байсныг Ляо улсын түүхийн 2-р дэвтрийн 75-р талд тэмдэглэн бичжээ.
Түүхэн сурвалжаас үзэхэд Киданчууд галт зэвсгийн дарь хийж байсан тухай мэдээ
бий бөгөөд “дарь хийх гол түүхий эд болох догшин шүү, давс олборлох ажлыг
Монгол нутагт боловсруулж байсны ул мөр” нь Хэнтий аймгийн Мөрөн сумын
нутгаас илрүүлэн судалсан “Зүүн хэрэм” хэмээх эртний Киданы хотын туурь юм”
/Эх сурвалж: ЭМАМЭТ 37-38/

Кидан гүрэн мөхөж эхлэх үед Онон, Хэрлэн Туул голын сав газарт Монгол
угсааны овог аймгуудын удирдлагын тогтолцоо үүсч жижиг ханлигуудын хэлбэртэй
болж байжээ. Тэд нүүдлийн мал аж ахуй эрхэлж ан гөрөө хийж ахуй амьдралдаа
хэрэгтэй гар урлалаа хөгжүүлэн амьдардаг байсан нь ойлгомжтой бөгөөд өсөн
бэхжиж байсан ханлиг, аймгууд төмөрлөг боловсруулах уламжлалт янз бүриийн
арга, технологиийг хөгжүүлэн гэр ахуй, гоёл чимэглэл, эд өлөгийн зүйл хийхээс гадна
амьдрах орон зай, харъяат ард иргэдээ хамгаалах шаардлагын улмаас байлдааны
зориулалттай хат сайтай зэр зэвсэг дархлаж байжээ. Тэд аажмаар хүчирхэгжин
мөхсөн Кидан гүрний уудам нутаг дээр байсан төмөрлөгийн үйлдвэрүүдийн суурийг
түшиглэн дарханы шинэ төвүүд бий болгожээ. Энэ нь зэргэлдээ орших ханлигууд
тус тусдаа зэр зэвсгээр сайтар хангагдсан байснаас харагддаг ажээ.

“Байлдааны бэлтгэлийг хангах нэг чухал шаардлага нь цэргийг
шаардлагатай зэвсгээр хангах арга хэмжээ байсан бөгөөд энэ нь хэр
хангагдав гэдэгт хатуу хяналт тавьж хүч гарган заавал хэрэгжүүлдэг
байсанд оршино. Тэр үеийн нэг хүний биедээ заавал авч явах чухал
зүйлүүдийг хүртэл нарийвчлан зохиосон байжээ. Үүнд цэрэг эрийн бие
хамгаалах хөө хуяг, эмээлийн дөрөө (хэрэглэж яваа дөрөөний сэнж сэтрэх
үед солих), хазаарын амгай, харвуулын сумны төрөл бүрийн зориулалттай
зэв, 30-60 ширхэг, илд, жад, хутга,зэр зэвсгээ ирлэх хуурай ордог байв.” /Эх
сурвалж: ЭМАМЭТ, 45/

Тэнгэр, газрыг холбосон хүмүүн гаралтнаа бэлгэдсэн Онги тамгатай Чингис
хаан өвөг дээдсийн нутаг дээр Их Монгол Улсаа эмхлэн хүчирхэгжихийн хэрээр
төмрийн дархчуудын ур чадвар, зохион байгуулалтыг боловсронгуй болгож байсан
нь түүнийг аугаа их Эзэнт гүрнийг байгуулж хүч хүрэхүйд нөлөөлсөн биз ээ.

Нууц товчоонд дурьдаснаар “нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй” /МНТ
82-р зүйл/ байснаас цаашгүй, Тайчуудад мөшгигдөн тэрэгтэй унгаст нуугдан амь
гарч “Хар зүрхний Хөх нуурандаа очин тарвага зурам алж идэн” /МНТ 89-р
зүйл/ амьдарч байсан Тэмүүжин дөнгөж авчраад байсан Бөртэ үжинээ Гурван
мэргидэд алдахын өмнөхөн түүн дээр “Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай
өвгөн хөөргөө үүрч” хүүгээ дагуулан ирсэн гэдэг нь /МНТ 97-р зүйл/ тус түүхэн
дуулалыг туурвигч зүгээр нэг уран сайхны халил болгон оруулаагүй нь тодорхой
байх гэж санагдам. Энэ үйлдэл нь ёс, хүндлэлийн бэлгэдэл гэхээс илүү ирээдүйн
Чингис хаан, түүний өв залгамжлагч нарт нэгийг сануулж нөгөөг бодогдуулах,
улмаар өнөөгийн Монголчуудад төмрийн аугаа ид шидийг сануулах түүхэн захиас
ажээ.

Их Монгол Улсын 105 000 цэргийг зөвхөн нэг ээлжийн зэвээр хангахад 118125-
122850 кг сайн боловсруулсан төмөр шаардагдаж байсан бөгөөд цэрэг бүр
саадагт нь байдаг 60 сумнаас гадна хуяг, дуулга, халх бамбай, илд, жад, төмөр
ялтсан хамгаалалттай гуталтай байв. Тиймээс цэрэг захиргааны нэгж бүр төмөр
олборлодог ордтой, дархны газартай байсан ажээ.

18

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Чингис хаан төмөрлөг, сайн чанарын гангүйгээр эзэнт гүрний эхийг тавьж
чадахгүй байлаа. Монгол цэргийн XIII-XIV зууны үед хэрэглэж байсан, ирний хацар
дээр чонын дүрс сийлсэн монгол хийцийн сэлэмний ган Дамаскийн алдарт
гангийхаас дутахгүй байжээ.

“Нэгэн өдрийн ажлыг мянган жилийн тэртээ юу
болох буй хэмээн сэтгэж хийвэл сая ажил тань нэн
бүтэмжтэй болно”.

Чингис хаан, /1162-1227/, Их Монгол Улсын хаан
“Чингис хаан болбоос дайн байлдаан хийж
бусдыг дагуулан аваад уран дархчуудыг алдалгүй
ашиглан хэрэглэдэг тул гадаадын боловсронгуй гар
үйлдвэрийг тус Монгол дотроо их л дэлгэрүүлэн
хөгжүүлж байсан бөгөөд дайн байлдааны ба ард олны
зэвсэг хэрэглэхүүнээр их баялаг элбэг байсан ажгуу”.
А.Амар, 1886-1941, Монгол Ард Улсын 1928-1930, 1936-
1939 оны Ерөнхий сайд

Төмрийн дархны хяс тахих зан үйл монголчуудын дунд хадгалагдаж байсан нь
ч учиртай юм. Бүр XI зууны эхэнд Онон голын дагуу монгол ханлигуудын дээдэс
болох монголчууд ширмэн эдлэл хийж байв. Хэнтий аймгийн Рашаан дэрсний
хэрмийн тууринаас ширэм хайлж төмөр ширээж байсан зуухны ором, чулуун
нүүрсний үлдэц гарчээ. Эзэнт гүрний нийслэл Хар Хорин хотоос дутуу үйлдсэн
төмөр, ширмэн эдлэл, төмөрчний хяс олджээ. Хожим XIII-XIV зууны үед холбогдох
Дүүдий тээгийн дүн хэмээх газраас төмөр ширээж дарх хийж байсан зуух, хясын ул
мөр олджээ.

XIII-XIV зуун буюу Юань гүрний үед Юань улсын Үйлдэх явдлын хэлтсийн
харьяанд Төмрийн товчоо байгуулж, төмрийн хүдэр боловсруулах ажлыг төрийн
өмнөөс хариуцан эрхлэх болж Хар хорины товчооны харьяанд Хаш эрхлэх хэлтэс
байгуулж, улсаас хяналт дэмжлэг тавих болжээ.

XIV зууны сүүлчээр Хар хорин хот уруудан доройтож
Монголын эзэнт гүрний задрал эхэлж Манжууд хүчирхэгжин
хил хязгаар хумигдаж байлаа. Түүнчлэн Шарын шашин
Монгол нутагт дэлгэрч зэр зэвсгийн үйлдвэрлэл буурсаар
байв. Гэвч Ойрадын Галдан бошигт хаан төмөрлөгийн
үйлдвэрлэлээ хөгжүүлэн хуяг дуулгат гучин мянган цэргээ зэр
зэвсгээр хангасаар байжээ. “...Дянь Фэнгийн 1691 онд бичсэн
Чин хязгаарын товч тэмдэглэлд “Галдан Алтан ууландаа
сууж...мөн зэр зэвсэг балбан бэлдэж суув...Галдан бээр
элсний тосны шүүсийг авч шороотой чанаад хүхэр
болгож, туулгасан шороог чанаж хүчил болгох бөгөөд
үүний өнгө нь цаснаас цагаан ажгуу. Түүний нутаг нь
гууль, бал чулуу, болд, төмөр зэргээр баялаг юм гэж тэмдэглэжээ” /Эх
сурвалж: МЭАМЭТ 50/

“Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” хэмээх алдарт
захиасаа үлдээсэн Зүүнгарын хаан Галдан бошигт хаан (1644-1697) долоон
настайдаа Бурханы шашны төв, Лхас хотноо илгээгдэн V Далай лам, Ванчин Богд

19

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нарын дэргэд 20 жил шавилан сууж шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн Хүн билээ.
Түүхэнд бичсэнээр Галданг бошигтын амьдрал Монгол газар нутгийн төлөө
тэмцлээр дүүрэн байсаар төгсжээ. Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч
байсан бөгөөд үүнээс өмнө Монголчууд тэнгэр шүтлэгтэй байлаа. Түүний эцэг
Эрдэнэбаатар хунтайжийн угсааг залгамжлах ах дүүсийн эвдрэлцээн Ойрадад
үүссэн тул эцэг нь Галданг Төвдөөс дуудсанаар тэр Цорос аймгийн хан сууж дайчин
Ануг хатан болгон тархай бутархай байсан баруун Монголыг нэгтгэн Зүүнгарын
хаант улсын хаан болсон ажээ.

Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй хамаг Монголыг нэгтгэн хүчирхэг,
нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байв. Үүний тулд газар нутгаа тэлж,
цэрэг армиа зузаатгасаар байжээ. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг
саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад
Азийн 1000 гаруй том жижиг хот атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн
хүчирхэг хүн нь Галдан бошигт болжээ. Тэрээр Оростой дипломат бодлого явуулж,
худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол ааваас
нь уламжилсан найрсаг харилцаа бөгөөд тэрээр Орос, Хятадыг холбосон Торгоны
замыг хяналтдаа байлгаж байжээ.

Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэлд нь Манж Чин
Улсын Энх-Амгалан хаан, Төвдийн шарын шашны тэргүүнүүд хөндлөнгөөс оролцож
Монголын хүчирхэг угсаатныг хагаралдуулан өөрсдөөр нь доройтуулан Чин улсын
дагуул улс болгосон байна.

Манж, Монгол нийлсэн Энх-Амгалан хааны 50000 цэрэгтэй Галдан бошигтын
30000 цэрэг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд сүүлчийн тулаанаа хийж
хүчин мөхөсджээ. Түүний хайртай Ану дайчин хатан ч тулаанд орж амиа алджээ.
Галдан хаан баруун зүг зүтгэсэн боловч энэ хооронд Зүүнгарт нь Цэвээнравдан
төрийн эргэлт хийж хаан суужээ. Ийнхүү Галдан бошигт хааны хүсэл зоригийн
эсрэг урвагчид нэгдсэнээр түүний тэмцэл дуусч ганцаардаж явсаар 1697 онд
тэнгэрт хальжээ.

Галдан бошигтын дараа Зүүн гарын төр барьж байсан Цэвээнравдан түүний
төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурин дээр олзны Швед хүн Ренат Ларсен-ий
тусламжтай их буу цутгуулж байсан тухай мэдээ байдаг. Оросын элч хошууч
Угримовын бичиж үлдээснээр Ренат 1731 онд Зүүн гарын нутагт байхдаа тус бүр
50 кг жинтэй 15 ширхэг том хэмжээний их буу зэрэг 40 орчим их буу цутгалцжээ.
Монголчууд Манж гүрнээс улс төрийн хамааралтай болсноос хойш ч гэр ахуй,
шашны эд өлөг, гоёл чимэглэлийн зүйлдээ металл, хагас эрдэнийн чулуу хэрэглэж
сүм хийдийн барилга байгууламжиндаа орон нутгийн газрын эрдэс баялаг ашиглах
болжээ.

Монголчууд газрын баялгаараа зэр зэвсэг үйлдэхийн сацуу дэлхий дахинд
шагширагдах урлагийн үнэт бүтээлүүд туурвин бүтээж байлаа. Судар бичгүүдээ алт,
эрдэнэсээр чимэглэхийн зэрэгцээ бурхад, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг харуулсан
хайлшин бүтээлүүд, гайхамшигт мөнгөн эдлэлүүд дархлан үлдээсэн нь соёлын өв
болон хадгалагдаж байна. Эдгээрээс дундад зууны үеийн шашны зүтгэлтэн Өндөр
гэгээн Занабазарын бүтээлүүдийг дурьдахаас өөр аргагүй билээ.

Монголын бурхан шашин, урлаг, соёлын нэрт төлөөлөгч Өндөр гэгээн хэмээх
Занабазар нь 1635 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт мэндэлжээ.

20

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Түүний эцэг Түшээт хаан Гомбодорж нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд
угсааных бөгөөд Занабазарыг 5 настай байхад Халх Монголын анхдугаар Богдоор
өргөмжлөн шашны дор Монголчуудаа нэгтгэх зорилгоор Шарын шашны тэргүүнд
өргөмжлөн залжээ.

Өндөр гэгээн Занабазар, түүний бүтээлүүдээс

Ном шүтэж гэгээрсэн Богд Занабазар 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань
бүтээх арга”, “Жанлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ
Ногоон дарь эх, Цагаан дахь эх, Манал, Аюуш зэрэг олон бурхдыг тусгай аргаар
гаргасан хайлш, алт, мөнгөөр урлаж өвлөн үлдээжээ. Хан Хэнтийн нуруунд орших
Сарьдаг хийд нь Өндөр гэгээний уран бүтээлийн нэгэн томоохон ордон байжээ.
Тэрээр 1723 онд Бээжингийн Шар сүмд жанч халжээ.

Шашны зан үйл, урлагийн бүтээлүүдийн ур хийцээс жишээ авсан Монгол
дархчууд өөрсдийн ур чадвараа ашиглан шашны ном зохиолуудыг есөн эрдэнийн
эрдэнэсээр бүтээх үйлсэд сэтгэл гарган зүтгэн урлагийн бүтээл болгон туурвиж
байсан ажээ.

Монголчууд “Дархан хүн бурхан ухаантай” гэж дархчуудаа үеийн үед дээдлэн
ирсэн нь тэдний нарийн ур хийц оруулсан ахуйн хэрэглээний эд агуурс ажээ. Тэд
өнөөгийн бидний гайхашралыг төрүүлээд барахгүй билээ.

21

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

22

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

II БҮЛЭГ

20 ДУГААР ЗУУНЫ ЭХ

ТУСГААР ТОГТНОХЫН ӨМНӨ,
ХОЙНО. 20 ЖИЛ

1. “МОНГОЛОР”. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХНИЙ
ЖИЛҮҮД

2. МАНЖ ЧИН УЛСЫН УНАЛТ. ӨӨРИЙН НУТАГТ ЭЗЭН БОЛОХ
ГАДААД УГТВАР НӨХЦӨЛ

3. “УРЬД ЭДҮГЭЭГИЙН ЦАГ ЕР АДИЛГҮЙ...” 1911-1921 ОН.

23

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ХОЁР ДУГААР БҮЛЭГ
“ГАЗАР БОЛ УЛСЫН ҮНДЭС МӨН...”
1. СӨӨМ ГАЗАР БҮРИЙН ТӨЛӨӨ
Хаан эзэн нь хайртай хатан, хүлэг морио харь нутгийнханд харамлалгүй хэрнээ
өргөн уудам газар нутгаасаа “Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно”
хэмээн өчүүхэн хэсгийг ч найр тавьж өгөөгүй гэдэг домог /үлгэр жишээ/ Хүннү
гүрний үеэс уламжлагдан яригдсаар иржээ. Энэ алдарт үгийг Хүн гүрний хаан Модун
Шаньюй (МЭӨ 209-1974) хэлсэн гэдэг. Мянга, мянган жилээр үйлс нь хэмжигдэх
дээдсийн түүхээс чухамхүү газар нутагтай холбоотой энэ нэгэн захиас өнөөг хүртэл
Монголчуудын цээжинд нь хадгалагдаж байдаг нь сонин бөгөөд бахархмаар ажээ.

24

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэгвэл (1644-1697) онд амьдарч байсан Зүүнгарын хаан Галдан бошигт хаан:

Хайран газар нутаг минь
Харийнхны хөлд дарагдах вий
Хамаг монгол түмэн минь
Хагаралдан бутарч зовох буй
Миний нутгийн газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг хэмээн
захижээ.

Манж Чин Улсын засаг 17-р зуунд Монгол орны тусгаар тогтнолыг алдагдуулан
эрхшээлдээ оруулж аймаг хошуудаар задласанч нүүдэлчин амьдралын хэв маягийг
нь ямар нэг хэмжээгээр хадгалан суурьшил иргэншилтэй Хятад иргэдийн Монгол
нутаг чиглэх хөдөлгөөнийг хязгаарлаж байв. Түүнээс гадна өмнийн Их говь нэгэн
давагдашгүй хил болж эрс тэс цаг уур амьсгал нь газар тариалан эрхлэдэг иргэдэд
бэрхшээл учруулж байжээ. Гэвч он цагийн эрхээр Манж Чин улсын дархлаа суларч
хятадуудын нөлөө ихсэх тусам Монгол нутгийн алт, хагас эрдэнийн чулуу, нүүрс
олборлох оролдлого гарч байсан бөгөөд энэ нь тэдний Монголын талаар баримтлах
“Шинэ засгийн бодлого”-ын дагуу хэрэгжиж хятад иргэдийг олноор цагаачлуулан
оруулж ирэх, ашигт малтмалын орд газар хайх, судалгаа хийх нь нэмэгдэж орд
газрыг гаднынханд түрээслүүлж эхэлжээ. Энэ байдал 1911 оны үндэсний эрх
чөлөөний хөдөлгөөн ялтал үргэлжилсэн байна.

Чин улсаас өмнө Монголчуудын гол худалдаа хийгч хятадын Мин гүрэн Монгол
нутагт төмөр оруулахыг чандлан хорьсон бөгөөд энэ байдал Манж Чин улсын үед ч
үргэлжилж байлаа. Хүчирхэг эзэнт гүрний үе улбаалан одоход Монголчуудад өмнөд
хөрш гүрний тавьсан төмрийн “хориг” нөлөө үзүүлсэн нь лавтай. Монголчуудыг
хүчирхэг болгосон төмөрлөгийн үйлдвэрлэл /хүнд үйлдвэрийн салбар/ өнөөдөр
хүртэл дэлхийн түвшинд эргэн сэргэж чадахгүй, олборлосон аливаа хүдрээ
баяжмал болгон экспортлохоос цаашгүй байгаа нь манай хүчин чадал мөхөсдөхөөс
гадна том гүрнүүдийн энэ төрлийн “хориг” тусгаар улс болсон 1911 оноос ч хойш янз
бүрийн хэлбэрээр үргэлжилж байна уу гэмээр бөгөөд манай улс зөвхөн хэрэглэгч,
түүхий эд нийлүүлэгч байсаар байх уу гэдэг асуудал уурхайчдын өмнө нээлттэй
байсаар.

Төв Азийн цээжинд, атираат уулсын хооронд асар уудам нутагтай Монголчуудын
задрал бутралын үе эхлэж Манж Чин улсаас улс төрийн хараат болсон ч нүүдэлчин
Монголчуудын цусанд шингэсэн газар, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэж ирсэн ёс
заншил хадгалагдсаар байв. Монголчуудад Хүннү гүрний Хаан Модунь Шаньюй,
Зүүн гарын хаан Галдан бошигтын газар, нутгаа хямгадан хамгаалах тухай захиас,
тангараг үеийн үед ам дамжин яригдаж Монголоо гэх цохилох зүрхтэн болгонд
хүчтэй мэдрэмж төрүүлэн сэтгэлд нь хоногшоор байв. Иймээс Манж Чин улсын үед
ч төрийн үйл хэрэг хөтлөх тулгын чулуу болж байжээ.

Мин Улсыг ялж Хятадын уудам нутгийг эрхшээлдээ оруулаад байсан нүүдэлчин
угсааны Манжууд ч бас нүүдэлчин Монголчуудын газар орноо шүтэх уламжлалыг
хүндэтгэж байжээ. Энэ үеийн Монголчууд газрын баялгаа бусдад эзэмшүүлэхгүй,
бэлчээр нутгаа хүний, өөрийн хүмүүсээр сэндийлүүлэн сүйтгүүлэхгүй гэсэн хатуу
чиг шугам баримтлаж ирсэн нь олон баримтаас ажиглагдана.

Монгол нутагт XVIII-XIX зуунд алт, эрдэнийн чулуу зэрэг ашигт малтмал түүх,
ашиглахыг хориглосон шийдвэрүүдийг аймаг, чуулган захирсан Хан, Вангууд гаргаж

25

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

байжээ. Монгол ноёд, эрхтнүүд нутаг дээрээ алт зэрэг ашигт малтмал олборлохыг
хориглож Засагт хан, Сайн ноён хан аймгийн нутагт буй Алтан ууланд тусгай харуул
гарган түүнийгээ Алтны харуул гэж нэрлэж байв. Улиастайн жанжны газраас 1782
онд Алтайн нурууны өмнөд биеээр “Алтны” хэмээх 10 харуулыг анх байгуулжээ.
Гэвч алт олборлох зорилгоор Ар Халхын нутагт хятадууд орж ирэх нь тасрахгүй
байсан тул 1788 оноос нэмж 19 харуул баруун тийш үргэлжлүүлэн суурьшуулсан
байна. Харуул бүр эрхэлсэн түшмэл, дөрвөн цэрэгтэй байжээ. Алтны харуулуудыг
захирах ноёныг Сайн ноён хан, Засагт хан хоёр аймгаас ээлжлэн гаргаж гурван
жилээр суулгаж байв. Энэ хоёр аймгаас нийт 105 өрх айл алтны харуулд гарч
байжээ. Алтайн нурууны өмнөх “Алтны” харуулын зардалд жил бүр 9630 лан /361.1
кг/ мөнгийг Ар Халхын дөрвөн аймгаас адил тэнцүүгээр албадан гаргуулж Харуулын
нэг өрхөд жилдээ 90 лан мөнгө олгодог байжээ. Энэ нь өнөөгийн ханшаар 6.7 сая
төгрөг юм. (90 лан, 108.5 унци жилдээ)* 1 Лан = 37,5 грамм, 1 Цэн = 3,75 грамм,
1 Фун = 0,375 грамм, 1 Ян - 0,0375 грамм, 10 ян = 1 фун, 10 фун = 1 цэн, 10 цэн
= 1 лан)

Алтны орд газрыг ийнхүү хамгаалж
байснаас гадна элдэв төрлийн үнэт чулууг
дураар олборлохыг цаазлан хориглож
зөрчигсөдийг хатуу шийтгэж байв. Энэ үед
Монголд суурьшсан хятадууд болон явуулын
худалдаачин иргэд амьжиргаа муутай
Монголчуудаар үнэт чулуу ухуулан
олборлуулж хямдаар худалдан авдаг байжээ.
Сэцэн хан аймгийн бэйл Цэрэнсандавын
хошуу, гүн Лхамжавсүрэнгийн хошууны
харъяат 48 ард Хөх нуурын таг, Баянзүрхийн
ар зэрэг газарт үнэт чулууны 14 газрыг эвдэн шахмал цай зэрэг эд бараагаар
Бээжин Буянтын пүүсэнд зарсныг илрүүлсэн байдаг. Жабзандамба хутагтын
Хүрээний хэргийг шийтгэх шавь нарыг бүгд захирагч Эрдэнэ Шанзудаба, Сангийн
хамаг хэргийг хамааран байцаан захирах засаг тэргүүн зэрэг тайж, Да ламын газар
нараас 1896 оны 2-р сарын 11-нд Хэрлэн барс хотын чуулганы тамгыг хамаарагч
Жүн Ванд явуулсан бичигт Баян-Улаан хэмээх газраас үнэт чулуу авч ашигласан
ардуудыг нэг бүрчлэн барьж шийтгэж чадаагүй шалтаг тоочсоныг нь зэмлээд
бүгдийг барьж нэг дор цуглуулан байцаахын чухлыг тэмдэглэн “... зүй нь хэргийн
доторхи эр, эм эл нэр бүхий ардуудыг эдүгээгээс нэгийг ч дутагдуулахгүй
болгон дайчлан бариулж чангалан шүүн тодорхойлж цээрлэл үзүүлэн
шийтгэж хойч өдөр дуурайн явах ухваргүй ардуудад дүрэм үзэмж болгон
газар нутгийг чанд ариутган олны аж ахуйд харшлах муу гэмийг үүрдэд
арилган ...үүнээс урагш дахин газар эрж эвдэн үнэт чулуу авахуулж үл болох
ба ...зайсан дарга Балдан, Дашжав нарт өөр чангалан тушаасан явдлыг
хамтаар гаргаж үүний тул өргөн илгээв” гэжээ. Энэхүү бичгийг хүлээн авснаас
хойш хоёр жилийн дотор “зургаан талтай хар өнгийн нэг хэсэг бага чулуу” (утаат
болор бололтой) олоод удаа дараа хуйвалдан 14 хэсэг газар ухсан хүмүүсийг эрэн
сурвалжилж барин мэдүүлэг авч шийтгэл оноосон ба “хар” Өлзийг наян ташуур
занчин шийтгэхээр болж байжээ. Энэ мэтчилэн Алт олборлож заргыг шүүсэн тухай
олон баримт байдаг байна.

26

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хойт хилээр, Орос нутгаас хүмүүс мэр

сэр орж ирэн алт нууцаар малтах явдал ч гарч

байжээ. Тухайлбал, 1897 онд Сэцэн хан аймгийн

засаг Навааншүхэрийн хошууны бартаа ихтэй

Ахай байц, Түшээт хан аймгийн Ерөө голын

Зүрхүзүү хэмээх газарт оросууд сэм ирж алт ухаж
байв. Тиймээс Хүрээний сайдын газраас “үүнээс
хойш алт гарах зэрэг газарт оросын зэрэг
аливаа хүн сэмээр одож монгол нутгийн
газар орныг санааны дураар малтан эвдэх
хэрэг гарч ирэхэд хүргүүлвээс хэрхэвч
үл болох явдлыг харъяат аймгийн олон
хошуунд чангалан тушаасугай” гэсэн зарлиг

гаргаж Халх дөрвөн аймгийн чуулган дарга нарт

илгээж байсан ба хэдэн жилийн дараа мөнхүү

Зураг дээр 1961 онд Горхиос Навааншүхэрийн хошуунаас оросууд ирж алт
олдсон утаат болор. Анх ухах нь тасралтгүй болсон тул цагдаа цэргийг
олдохдоо 7.5 тонн, 2.4 м өндөр, даруй ирүүлж суулгахыг хүссэнийг шийдвэрлэж
хэмжээгээрээ дэлхийд эхний аймаг, шавиас нь гаргуулахаар болж байжээ.
3-т ордог байсан гэдэг. Хуучин
ТЭХГУУЯ-ны байрны үүдэнд Төв Азийн цээжинд, их гүрнүүдийн хаалт
тавьж байгаад алга болгожээ. хашилт дунд урлаг, соёл, шашин ном, ахуйн
хэрэглээний өндөр соёлтой ард түмэн оршин

тогтносоор байгааг нээх цаг 19-р зууны эргэх

түүхэнд нэгэнт ирсэн ажээ. Хамгийн түрүүнд Оросын газарзүйн экспедиц, аялал

XIX зууны сүүлчээс эхлэн Н.М.Прежевальский, М.Б.Певцев, Г.М.Потанин,

В.А.Обручев, К.П.Козлов, А.А.Чернов нарын зэрэг жуулчид, эрдэмтэд, газар

шинжээчид Монгол орны хүн ам зүй, байгалийн баялаг, геологийн тогтоцын тухай

анхны баримтууд хэвлүүлжээ. Ийнхүү бөглүү Монгол нутгийн газрын хэвлийд

байгаа олборлоход хялбар, асар их баялаг өрнөд, дорнодын улс орнуудын хараанд

өртөж эхэлсэн байна.

Эрдсийн баялгийн эрэл хайгуул хийхэд газар нутаг нь нэн тохиромжтой, хүн ам
сийрүү суурьшдаг Говь, Хангай хосолсон уудам тал нутгийг Монголтой хил залгаа
Оросын эзэнт улс, түүнчлэн тодорхой мэдээлэлтэй болсон Америк, Европын
орнууд улам илүү сонирхох болж судлаачид нь цувах болов. Бүрэн бус мэдээгээр
гадаадын 200 орчим аялал, экспедиц Ардын хувьсгалаас өмнө Монгол нутагт ирж
байжээ. Тэд юуны өмнө ашигт малтмалын тогтоц, байгалийн баялгийн талаар
чамгүй их мэдээлэл цуглуулж хэвлүүлсэн байдаг. Энэ үед Япон улс Мэйжийн
эринээ эхлүүлж Самурайн ёсоо халах, европ, америк зүгийн техник технологид гол
анхаарлаа хандуулж байсанч баялаг ихтэй эх газарт эзэн суухаар тэмүүлэх тэдний
хэтийн бодлого боловсорч байсныг үгүйсгэх аргагүй билээ.

Энэ байдал Манжийн засгийн газрын бодлогод давамгайлж ирсэн хятадуудын
гадаад бодлогод нөлөөлж Монгол нутагт XIX зууны дунд үеэс хятад тариачдыг
олноор нь оруулах, Манж хятадын цэргийн хуаран бий болгох, гадаадаас
тусгаарлах, бие даасан байдлыг хумих, улмаар хятадын жирийн нэг муж болгох
гэж оролдох нь ихэсчээ. Тэд энэ санаархлаа Монголчууд Манжийн засаглалыг
халж тусгаар тогтносон Богд хаант улсаа тунхаглан зарласны дараа улам хүчтэй
илэрхийлж байлаа. Гэвч түүх өөр хүрд эргүүлсэн билээ.

27

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2. 20 ДУГААР ЗУУНЫ ЭХ: “МОНГОЛОР”, ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТ ЭХЭЛСЭН НЬ

Оросын Санкт Петрбург хотод төв удирдлагатай олон улсын хувь нийлүүлсэн
“Монголор” нийгэмлэг 1900 оны эхнээс Түшээт хан, Сэцэн хан аймгийн нутагт
алтны ордыг ашиглах зорилгоор Ерөө голын салаа, Хүдэр, Харганат, Хүйтэн зэрэг
голын хөндийд АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөө Бээжингээр дамжуулан
авчирч 46 америк мэргэжилтнүүдтэй ажиллаж байжээ. Алт угаах 6 иж бүрдэл
захиалсан боловч Чуулалт хаалганд 2 иж бүрдлээ эвдүүлсэн тухай архивийн
баримтанд үлдсэн байдаг ажээ. Энэ нь Жибзундамба хутагтаас эхлэн нутгийн
ноёд, шавь нар Монгол нутагт алт олборлохыг удаа дараа эсэргүүцэж байсны
тусгал байж болох юм. Одоо ч Бугант, Толгойтын алтны уурхайн орчимд Америкийн
Камерон (Cameron) фирмийн уурын шахуурга, Катависса (Catawissa.PA) фирмийн
төмөр замын дугуй зэргийн үлдэгдэл байдаг билээ. Түшээт хан, Сайн ноён хан
аймгийн нутагт алтны орд ашиглах үйл ажиллагааг эсэргүүцэж тус хоёр аймгийн
43 засаг хошуунаас Хүрээний сайдад “...энэ мэт алтыг уурхай нээх аваас зах
газар зүйл зүйлийн харштай бөгөөд харин байн байсаар ядуу монголчууд
үндэс нутгийг алдагдах амь зууж амьдран чадахгүйд лавтайяа хүрэх тул
хуучин ёсоор нам гүм аж төрүүлэхийг гуйсугай” хэмээн хичээнгүйлэн хандан
бичиг өргөжээ. Энэ бичгийг хүлээн авсан Жибзундамба хутагт Халхын 4 аймгийн
чуулган дарга, засаг ноёдтой хэлэлцэн Гадаад монголын төрийг засах явдлын
яаманд бичиг хүргүүлжээ. Энэхүү бичигтээ “Энэ алтны уурхайг нээн шийтгэх
хэрэг жанжин Лянь-ийн (Орхоны алтны уурхайг нээх хэргийг ерөнхийлөн захирах
жанжинаар тухайн үед Улиастайн жанжин байсан Лянь Шуаныг томилсон байжээ)
газраас олон аймагт зөвлөлдөн хэлэлцсэнгүй. Хойно жанжинаас тушаан
хүрч ирсэн бичгийг үзэж олон аймаг сая мэдсэн болой. Алтны уурхайг
нээн шийтгэвээс үнэхээр монголчуудын аж төрөх арга, жич орон нутагт
харштай явдал буй. ...манай олон аймгууд жич шавь нар цөм алтны уурхайг
нээн шийтгэхийг хүсэхгүй. Үнэхээр монголчуудын аж төрөх аргад харштай
явдал буй. Хэдийн дахин олонд хувь нэмж өгнө хэмээвч олон аймгуудад бас
ч цөм баярлан дагагчид үгүй. Мөнхүү нээн шийтгэхэд хүсэхгүй. Бид нар
дуртайгаар хамт нийлж нэрийг холбож тамгат батлах бичиг гаргав. Хойч
өдөр үүрд нэхэж гэмших явдал үгүй. Хэрэв дахин уурхайг шийтгэх ажаамуу
хэмээн мэдүүлэх нь буй бөгөөс бид нар бас ч дагаж чадахгүй. Бид нар
дуртайгаар ялыг хүлээх нь үнэн” гэж хатуугаар мэдэгдэж өөрсдийн эрх ямба,
амь амьдралаар дэнчин тавьж байсан нь ажиглагдана. Гэвч Манжийн хааны хүч,
зарлигт дулдуйдсан Бельги гаралтай Фон Грот, Оросын консул Шишмарёв, Лянь
Шуан нарын удаа дараагийн оролдлогууд Түшээт хан, Сэцэн хан аймгийн нутагт
алт олборлох 25 жилийн хугацаатай концессийн эрх авч уурхай нээхэд хүргэсэн
байна.

Хиагтын саятан А.М.Лушниковын Ерөө гол дээрх алт угаах төхөөрөмж (шлюз). 1910 он

28

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Монголор” нийгэмлэгийн ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдээс
үлдсэн дурсгал

Эх сурвалж: Монголын эртний уул уурхайн түүх, Эрдэнэбаатар нар, 1998

“Монголор” нийгэмлэг олборлосон алтаа Гамбург, Амстердам, Парис хотод
аваачин борлуулдаг байжээ. Ерөө голын алтны уурхайд зарим нэг техник, тоног
төхөөрөмж ашигладаг, гэхдээ ихэвчлэн гар ажиллагаатай байсан ч тус нийгэмлэг
1900-1919 онуудад 14.67 тонн алт олборлосон гэсэн мэдээ байдаг. Тэр үед
нийгэмлэгийн хятад голдуу ажилчдын тоо 10000 хүрч харуул, хамгаалал, зөөвөр,
тээвэр зэрэгт цөөн монголчууд ажилладаг байжээ. Олборлосон алтны 10 хувийн
ашгийн 5 таван хувийг мөнгө гаргасан талд, 2 хувийг харъяат хошууны ван,
гүнгүүдэд, 3 хувийг Сангийн явдлын яаманд хүргүүлнэ гэж анхны гэрээнд заасан
бөгөөд харин 1909-1910 онуудад нийт олборлосон алтны 2 хувийг уг орд бүхий
харъяат хошуунд олгуулж байжээ. “Монголор” нийгэмлэг Монголын засгийн газартай
гэрээ байгуулж “...малтаж олсон алтыг бүрэн Монголорын алтны хороонд
хураагаад хуучин ёсоор зуун хувиас арван зургаан хувь хагаст биеэр алт
буюу таацах үнийн целков цаасыг... манай Монгол, оросын санд тушаан
өгмуй” гэж зааснаар ашгийнхаа 16.5 хувийг Монголын талд өгдөг байсан тухай
зарим судлаачид тэмдэглэжээ.

Оросын үйлдвэр-худалдааны зарим эзэд Монголын хойт хил орчмын нутгаар
явж худалдаа хийхийн зэрэгцээ алтны орд ашиглаж байснаас Хиагтын цайны
худалдаачин М.А.Лушников Ерөө гол дээр 1000 ажилчин бүхий томоохон салбар
компанитай, хэд хэдэн тээрэмтэй байв.

Түшээт хан, Сэцэн хан аймгийн ардууд 1906-1907 оны зааг дээр уурхайн үйл
ажиллагааг зогсоохыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлж байсан тэмцэл Ардын
хувьсгал ялсны дараа сая үр дүнд хүрч “Монголор” нийгэмлэгийн хөрөнгө хогшилыг
Монгол Улсын хөрөнгө болгох шийдвэр гарсан ажээ.

29

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол нутагт алт ухах шийдвэр Манжийн хаан гаргасныг эсэргүүцэж Сэцэн хан, Түшээт хан
нараас хамтран түүнд өргөн мэдүүлж заалдсан “алтны уурхай байгаа газрыг тодорхойлох хэн
дуртай хүн дураар ухахыг хориглосон зэрэг асуудлаар харилцсан нугалбар бичиг”

Эх сурвалж:Монголчууд:XVII-XX зууны эхэн үе, Зурагт түүх, 2014 он

3. МАНЖ ЧИН УЛСЫН УНАЛТ. ӨӨРИЙН НУТАГТ ЭЗЭН БОЛОХ
ГАДААД УГТВАР НӨХЦӨЛ

Дөнгөж 600 мянган хүн амтай Ар Монголд шашны тэргүүн Богд Живзундамба
Монголын аймаг, хошуудын хан, вангуудтай хамтран Үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөн өрнүүлж Манж Чин улсын хараат биш Монгол Улсын тусгаар тогтнолыг
зарлаж чадсан нь 20-р зууны эхэн үеийн гайхамшигт үйл явдлын нэг билээ. Тэр үед
Чингисийн Их Монгол Улсын нэр дэлхийн газрын зурагт үгүй болсон байжээ. Иймээс
Монголчуудын өөрийн нутагтаа эзэн болох үед Чин улсын улс төрийн нөхцөл ямар
байсан нь олны сонирхол татдаг юм.

Өнгөрсөн зууны эхээр, 1902 оноос Манж Чин Улсын хөдөө орон нутагт татварын
дарамтыг эсэргүүцсэн хөдөлгөөн гарч эхлэн төв, орон нутаг хоорондын зөрчилдөөн
газар авснаар орон нутаг нь төвөөс бараг үл хамаарах болов. Энэ бүхний суурь
Бадаргуулт төр хааны үед Манжийн төрийн үндсэн шийдвэрийг ганцаар гаргадаг
байсан бэлэвсэн хатан Цыши (1835–1908) авилгад өртсөн төрийн албан хаагчдыг
халж солин Тайпингийн бослогыг (1850–1864) манж бус жанжнаар 1864 онд
даруулж Өмнөд мужийн захирагч нарыг дан хятад хүмүүсээр тавьснаар үүсчээ.

Манжийн Бадаргуулт төр хаан 19-р зууны төгсгөл, 1898 онд өрнөдийн маягийн
шинэчлэл хийхээр хятад түшмэдийг ашиглан «Зуун өдрийн шинэтгэл»-ийг
эхлүүлж Япон, Герман шиг хэмжээт эрх хаант засагтай болох, аж үйлдвэржих гэсэн
улс төр, эдийн засгийн зорилт тавьсан байв. Гэвч Умард нутагт гадаадын нөлөөлөл,
давамгайллыг эсэргүүцсэн хөдөлгөөн 1900 онд өрнөж Чин улс Европын найман
улсын цэрэг, хүчинтэй байлдахад хүрээд ялагджээ. Хааны гэр бүл Бээжингээс
дүрвэсэнч сөргөлдөөнийг намжаан 1902 онд Бээжинд буцаж ирэн Японы Мэйжийн
шинэтгэлээс үлгэрчилж 1905 оноос төрийн түшмэлийн шалгалтыг болиулж улмаар
1898 оны шинэтгэлийн хатуу хувилбар «Шинэ засгийн бодлого»-ыг эхлүүлсэн
аж. Харин Цыши хатан эх уламжлалыг хадгалагч хүчнийг төлөөлж цэрэг цуглуулж
төрийн эрхийг бүрэн авсан байна. Цы Ши хатан 1906-1907 онд орон нутгийн
захирагчдын эрхийг хязгаарлах захиргааны шинэчлэл явуулсан боловч үр дүнд
хүрэх боломжгүй болсон байлаа. Түүний бодлогыг хөдөө, хязгаар нутгийн дунд

30

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

болон доод олонхи түшмэл үл ойшоосон юм. Ийнхүү Манжийн хаадын төр барих
эрх ямба аажмаар суларсаар байжээ.

Бадаргуулт төр хааны нас барж Пү И-г шинэ хаанаар зарласан өдрийн маргааш
нь 1908 оны 11 сарын 15-нд Цыши хатан 72-тойдоо нас баржээ. Түүнийг хүнцлийн
хороор хордуулсныг 2008 онд шинжлэн тогтоосон байна.

Чин улсын төрийн эрх баригчид Цыши хатан нас барсны дараа 1916 онд
парламенттай болно гэж амлаад 1909 онд орон нутгийн зөвлөлдөх хороодыг
байгуулж улмаар 1910 онд Бээжинд шилжилтийн парламент байгуулахад Монголын
ноёд ч очиж оролцсон гэдэг. Энэ үед хятадууд Манжийн төрийг эсэргүүцэх хүчтэй
төв, байгууллагууд бий болгожээ. Сун Ятсенээр удирдуулсан “Хятадыг сэргээн
мандуулах Холбоо” болон “Хятадын яруу алдрыг сэргээн мандуулах Холбоо”,
“Хятадыг сэргээх Холбоо” зэрэг байгууллагууд Хятад, Японд бий болж үндэсний үзэл
хүчтэй сэргэж байв. Эдгээр төвүүдийн төлөөлөгчид 1905 онд Токио хотноо Нэгдсэн
Холбоо байгуулжээ. Сун Ятсений толгойлсон “Хятадыг сэргээн мандуулах Холбоо”
1906-1908 онуудад дөрвөн удаа Манж Чин гүрний эсрэг бослого гаргаж Манжийн
төрд дарагдсанч Сычуань, Учан, Шизяжуаны үймээн зэрэг бослого хөдөлгөөнүүд
гарч Манж Чин гүрэн суларсаар байв. Хятад үндэстний эсэргүүцлийг дарах
учиртай цэрэг армийн эрхтнүүд хүчээ авч Бэйяны цэргийн бүлгийн командлагч,
генерал Юань Шикайн нөлөө ихсэж байжээ. Энэ үед тэднийг эсэргүүцэгч дүрвэгч
шинэчлэгчид болон хятадын үндсэн хуулийнхан зэрэг нууц нийгэмлэг, дугуйлан,
бүлгэм, шинэ хуучны бүх хэлбэрийг хольсон баруун зүүний эсэргүүцлийн хөдөлгөөн,
төвүүд олноор бий болсон байлаа. Харин “Нэгдсэн Холбоо” хагаралдан бослого
хөдөлгөөнүүд нь амжилтгүй байсан ч Манжийн армийн дотор ухуулан таниулах
ажил хийж нөлөөгөө ихэсгэсээр байсан тул Чингийн ордон 1911 оны 11 дүгээр
сарын 2-нд Юань Шикайд Ерөнхий сайдын суудлыг санал болгоход хүрчээ. Зарим
эх сурвалжид дурьдсанаар байдал ингэж хувирсан учир 1911 оны 11 дүгээр сард
олон мянган манжууд Манжуур руу зугтсан байна. Харин дэлхийн том гүрнүүд
бараг бүгдээрээ Юань шикайг ашиглан Чин гүрнийг бушуухан унагах зорилоготой
байлаа. Юань Шикай эхлээд армиа “шинэчилж”, манж цэргийн дарга нарыг халж
оронд нь хятад генералууд дэвшүүлэн томилж 1911 оны 11 дүгээр сарын 16-нд
Засгийн Газраа бүрдүүлж, Бүгд Найрамдах засаг тунхагласан байна. Тэрээр
Өмнөдөд хамтран ажиллах санал тавьж манжуудыг хувьсгалчдаар айлгаж, харин
хувьсгалчдыг манж нартай хийх хэлэлцээрээр сүрдүүлж байлаа.

1911 оны сүүлчээр Сычуань, Наньян зэрэг олон мужид бослого гарав. Сычуань
муж 11 дүгээр сарын 27-нд “тайван замаар” тусгаар тогтнолоо зарласан нь Чингийн
амбан сайд болон Зөвлөлдөх Хороо гэдэг байгууллага Сычуаныг Бээжингээс
тусгаарлах талаар өмнө нь ярилцаж тохирсны үр дүн байжээ. Гэтэл үүний дараахан
зарласан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс Хятадын бүх хүчин
нэгэн дуугаар татгалзсан байлаа. Монголтой нэгэн зэрэг шахам Түвд тусгаар
тогтнолоо зарлав. Юань Шикай өмнө зүгт Уханийн чиглэлд богино хугацааны
давшилт хийж өмнөдийн “үймээн”, “самууныг” дараад 1911 оны 11 дүгээр сарын
27-нд довтолгоогоо гэнэт зогсоосон нь хувьсгалчдаар манжуудыг айлгаж засгийн
эрхийг булааж Ерөнхийлөгч болох болзол тулгахад оршиж байжээ. Хятадын
Өмнөдөд нь Сун Ятсений Бүгд найрамдах засаг, Умардад нь Манжийн хаан бүхий
хаант засаг зэрэгцэн оршиж байв. Юань Шикай Чингийн ордны эрх мэдлийг Пу-И-
гийн авга эгч бэлэвсэн хатан Лунъюй-д шилжүүлэн хойт мужуудын цэргийн болон
захиргааны албан тушаалд зөвхөн өөрийн талын хүмүүсийг томилов. Юань Шикай

31

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тархай бутархай Өмнөдтэй хэлэлцээ хийж давуу байдлаа ашигласнаар 1911 оны 12

дугаар сарын 29-нд Нанкины конференцийн дийлэнхи олонхийн саналаар Хятадын

түр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан 1911 оны яг энэ өдөр Монголчууд 266

жил ноёрхсон Манж Чин гүрний албан ёсны мөхлийг хүлээлгүй тусгаар тогтнолоо

дэлхийд зарлан тунхаглаж байсан нь Монголчуудын алсыг харах билгийн нүд хурц

байжээ гэсэн нэгэн бахархал төрнө. Одоо энэ өдрийг бид бахархан тэмдэглэдэг

билээ.

4. “ХАРЪЯАТ БҮХ УЛСЫН ХЭРЭГЛЭЛ БОЛМОЙ...” 1911-1921 ОН.

Манж Чин гүрний мөхлийг зөгнөсөн VIII Богд Жавзандамба хутагтыг Их Хүрээнд
буюу одоогийн Улаанбаатар хотод 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон
тулгар Монгол Улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий
нийтэд зарлан тунхаглав. Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 1911 оны
оюун санааны удирдагч VIII Богд Жавзандамба хутагтын тухай Оросын консул
В.Ю.Люба (1861-1928) бичиж тэмдэглэхдээ “Хэзээ нэгэн цагт Монголын
сүүлийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй
ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII
Богд Гэгээний зоригтой шийдвэртэй санаачлагыг талархан тэмдэглэх
болно” гэж байжээ.

Богд Жавзандамба хаан зарлиг буулгаж шинээр
байгуулагдсан 5 яамны тэргүүнээр тусгаар Монгол
Улс байгуулах үйлсэд хүчин зүтгэж Үндэсний эрх
чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан
итгэлт хүмүүсээ томилсон байна. Үүнд:

1.Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны
сайдаар Их хүрээний Да лам Цэрэнчимэд,

2.Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны
сайдаар Түшээт хан аймгийн жанжин, засаг, хошой
Чин ван Ханддорж,

3.Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны
сайдаар Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг,
улсын түшээ гүн Түшээт ван Чагдаржав,

4.Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны
сайдаар Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин,
засаг бэйс Далай ван Гомбосүрэн, 5.Шүүх яамны сайдаар Түшээт хан аймгийн
улсад туслагч гүн, засаг Эрдэнэ ван Намсрай нарыг тус тус тохоон томилж Хаан
төрдөө үнэнч зүтгэх тангараг өргүүлж цол хэргэм олгожээ.

Архивт хадгалагдсан Тангарагийн үгийн эх бичигт “…Дотоодод болбоос тус
тусын үнэн шудрагыг илэрхийлнэ. Гадаадад болбоос аюулт дайнаас аянга
цахилгаан мэт буцалтгүйгээр улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнөөс
шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүйгээр
эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг
сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана”
гэжээ.

32

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Харин Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг 1912 оны 8 дугаар сард байгуулж
сайдаар нь Сайн ноён хан Намнансүрэнг томилжээ. Ийнхүү Монголын тусгаар
тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин
харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн амаргүй үйл явдал өрнөж
эхэлсэн байна.

Хүрээний эрх баригчид газар орныхоо “байгалийн баялаг”-
ийг ашиглах нь хөгжлийн нэгэн суурь гэж үзэн анхаарлаа
хандуулж байлаа. Жишээ нь: Богд хаандаа “…манай улс
хэдийгээр мал аж ахуйн бүтээгдэхүүний ашиг шимээр
амьдраад болж байсан ч ган зуд бусад бэрхшээлээс болж
мал хоргодох магадлалтай. Иймээс өдий болтол гадаад
улс оронд тонуулчихаагүй хадгалж явсан газрын баялгаа
ашиглая” гэж бичсэн байлаа.

Газрын баялгийг эхлээд Дотоод яам буюу Да Лам
Цэрэнчимэд хариуцан “ажил хэргийг эх орны тусын тулд
гольдролд нь оруулж” байгаад Гадаад хэргийг эрхлэн шийтгэх
яаманд шилжүүлсэн байна. Энэ нь гадаадын хөрөнө оруулагчид
газрын баялаг олборлон төлбөр тооцоо хийдэг байсантай холбоотой байв.

Монгол Улс Манж Чин гүрнээс 1911 онд тусгаарласны дараа үндэсний баялаг,
бүтээгдэхүүний орлого үндэсний төр, улсын санд хуримтлагдах бололцоо бүрдсэн
ч эхэн үед Манжийн үед байгуулсан гэрээ хэлцэл, концессийн улмаас байгалийн
баялаг, ашигт малтмалын орлогоос үндэсний сан хөмрөг, орон нутагт орох нь
туйлын бага хэвээр байлаа. Иймээс Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд энэ
чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байжээ. Түүний нэгэнтээ гаслан “Анх
улс төр нээх нь шинэ гэр барих луугаа адил элдэв хэрэглэх зүйл маш
үлэмж бөгөөтөл санд мөнгө цаасгүйн учирт их л чармайж байна. Үлэмжхэн
зээлдэж хэрэглэхийг гуйя гэвч эцэст төлөхийг бодох хэрэгтэй тул бас
айх газар бий” хэмээн өгүүлж байжээ.

Да лам дотоод нөөц бололцоогоо ашиглан улс орны эдийн засгийн чадавхийг
нэмэгдүүлэх чиглэл тууштай барьж гадаадынханд харилцан ашигтай байх
үндсэн нөхцөлийг санал болгож байв. Тэрээр юуны өмнө Манжийн засаглалын
үед “Монголор” нийгэмлэгтэй байгуулсан гэрээг хянан үзээд улсад авах татвар
хураамжийг нэмэгдүүлэх асуудлаар Оросын консул болон нийгэмлэгийн захиргаатай
шууд харьцаж эхлээд нэг бус удаа бэрхшээлтэй тулгаран Оросын консултай
хагаралдаж байсан нь “Оросын Консул Да лам хоёрын харилцаа “Монголор”-
ын байдлаас болж бүр муудав” гэсэн тэмдэглэл үлдэснээс харагдана.

Ер нь Монголын баялагт амтшиж ноёрхолоо дангаар тогтоох гэсэн Оросын
Эзэнт гүрний бодлого хүчтэй болж эхэлсний илрэл нь 1904-1906 онд Их хүрээнд
консулын элч, 1909 онд Улиастайд Ерөнхий консул, 1911-1913 онд Нийслэл
Хүрээнд Ерөнхий консул, 1913-1916 онд Ховдод Ерөнхий консулаар ажиллаж
байсан, хятад, манж хэлтэй, Оросын дипломатч, Дорнын судлаач В.Ф.Люба (1861-
1928)- гийн Да ламтай хэрхэн харьцаж байснаас харагдана. Тэрбээр нэгэн удаа
Да ламд хандаж “Хэрэв та гуравдахь этгээдэд концесс өгөх юм бол Орост
найртай бус хандсан хэрэг гэж үзнэ шүү” гэж хэлж байжээ. Гэвч энэ мэтээс огт
халшраагүй Да лам Г.Цэрэнчимэд Оросын консултай удаа дараа хэлэлцээ хийсний
үр дүнд “Монголор”-ын нэгэнт нээн ашиглаж байгаа ордоос олборлосон алтны 16.5
хувийг төрд авах, олборлолтыг Монгол Улсаас чандлан хянах зэрэг заалтуудыг

33

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1912 оны “Монголорын алтны уурхайн хэрэг Орос Консул лугаа зөвлөлдөж
шинэтгэн тусгасан гэрээ бичиг хорин хоёр зүйл”-д оруулжээ. Уг гэрээнд “Орос
Консул лугаа зөвлөлдөж” гэж тэмдэглэсэн нь нэг талаас Оросын талын дэмжлэг
байгаа гэдгийг “Монголор”-т харуулсан дипломат нарийн бодлого, нөгөө талаас
Оросын дэмжлэг авсан учир Консулд татварын хувь оноохоос өөр аргагүй байсныг
илтгэх мэт билээ. Энэ мэтийн бэрхшээлүүд нь улс үндэстнийхээ хувьд ашигтай
тусгай бодлого, дагаж мөрдөх хууль дүрэм боловсруулах бодит шаардлага байгааг
харуулж байжээ. Харин Оросын консул В.Ф.Люба Зөвлөлт-Хятадын харилцааны
эсрэг нэгэн байгаад 1920 онд Хятадад дүрвэн гарч Харбинд нас баржээ.

Харин Монгол Улсын Дотоод явдлын яамны сайд Да лам Гомбын Цэрэнчимэд
1914 онд баруун хязгаарт ажлаар явж байгаад бусдад хорлогдон нас баржээ.
Түүнтэй төстэй байдлаар хамтран зүтгэгч, Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий
сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-1919), Гадаад яамны сайд, хошой Чин
ван Минжиддоржийн Ханддорж (1871-1915) 1918 онд, Сангийн яамны сайд Түшээт
ван Чагдаржав (1880-1915), Шүүх яамны сайд Эрдэнэ ван М.Намсрай (1876 онд
төрсөн, 1921 оноос Ардын засагт шадар сайд байсан) нар амь үрэгдсэн байдаг.

Өөр нэг анзаарагдсан зүйл нь Да лам уг гэрээний хугацааг 1921 оны 4-р сар
хүртэл хязгаарлахаар болсон нь сонин тохиолдол төдийгүй зөнч мэргэдийн ухааны
үр гэлтэй. Учрыг ухвал Хиагтын гэрээгээр дахин тусгаар тогтнолоо алдаад байсан
Монгол Улс 1921 оны Ардын хувьсгалаар тусгаар улсын бүрэн эрхээ сэргээж
өөрийн баялагтаа эзэн болох бодит эхлэл, хөгжлийн цоо шинэ зам дээр гарч ирсэн
цаг үетэй давхцаж байгаа юм.

Зураг дээр: Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн (1878-
1919), Дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Да лам Г.Цэрэнчимэд (1872-

1914)
Эх сурвалж: Монголын уул уурхайн түүх, Тэргүүн дэвтэр Я.Содбаатар

Богд хаант Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмал бүхий газрыг гадаад
дотоодын хүмүүст түрээс, концессийн журмаар ашиглуулж улсын санд нэмэр сэлбэг

34

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

болгох тухай Дотоод яамнаас Богд хаанд 1912 онд өргөсөн айлтгалд хариу зарлиг
буулгахдаа “Урьд эдүгээгийн цаг ер адилгүй... алт бүхий газрыг нээх боловч
ер хэмжээгүй малтаж сүйтгэх нь бус... эрхэм сүлд тахилга бүхий газар
болбоос эрхэмлэж үл малтах нь харин зүй мөн. Бус энгийн газар нутаг дан
ганц алт бус, ямар зоорь бий аваас зохихыг үзэж нээн авбаас зохимой. Авсан
түүнийгээ ганцхан миний төлөө хэмээн бүү санагтун. Харъяат бүх улсын
хэрэглэл болмой. Улс хэмээгч нь Та бүхнийг цөмийг өгүүлсний тул учрыг
бүрнээ ухамсарлаж ёс журмыг дагаж явтугай. Битгий сөрүү, бурууд дурлаж
зөрчигтүн” гэж айлдсан нь 1913 оны 11-р сард Гадаад яамнаас батлан гаргасан
“Олон зүйлийн уурхайг нээн шийтгүүлэх дүрэм”-ийн үндсэн үзэл санаа болжээ.

Удалгүй 1914 онд Дэлхийн 1-р дайн эхэлж 1918 он хүртэл үргэлжилсэн нь
том гүрнүүдийн хөрөнгө оруулагчдыг Азийн төвд орших Монгол Улсад геологи, уул
уурхайн ажил эрхлэх нөхцөл бүрдүүлээгүй ажээ.

5.БҮРЭН ЭРХ, БҮТЭН ГАЗАР НУТАГТАЙ ТУСГААР УЛСЫН ТӨЛӨӨ...

Тусгаар Монгол Улсаа байгуулан “Олон зүйлийн уурхайг нээн шийтгүүлэх
дүрэм”-ийг 1913 онд батлан төр, аж ахуйгаа төвхнүүлж ядан байхдаа тухайн
үеийн Засгийн газар Монгол үндэстнээ нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулан
олон улсад хүлээн зөвшөөрүүлхийг хүсэж байлаа. Үүнд нь Өвөр Монгол болон
бусад монголчууд Богд хаант Монгол улсад нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байсан нь
дэмжлэг болж байжээ.Тэд хуучин Манж Чин улсын харъяанд байсан газар нутагт
бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнүүлж байв.

Манжийн төрийг 1912 оны эхээр албан ёсоор буулгасан Бүгд Найрамдах Дундад
Иргэн Улс өөрийгөө Манж нарын өв залгамжлагч гэж үзэн хуучин Манж Чин улсын
нутагт гарсан үндэстэнүүдийн тусгаар тогтнох эрмэлзэл, тэмцлийг цэрэг, зэвсгийн
хүчээр нухчин дарж эхлэн Монголын уудам нутгийг өөрийн харъяанд байлгах элдэв
оролдлого хийсээр байлаа. Үүнд Оросын геостратегийн бодлого, Орос-Манжийн
1881 оны гэрээний нөхцөл ч нөлөөлж байжээ.

Хаант Оросын Гадаад хэргийн яамны сайд С.Д.Сазонов 1912 оны 4 дүгээр сард
Төрийн думд уншин сонсгосон тунхаглалдаа “Умард Монголд цэрэг зэвсгийн
хувьд хүчирхэг улс батжин тогтохыг Орос улс хүлээн тэвчиж чадахгүй
учир Халхын өөртөө засах эрхийг зөвшөөрүүлэхийг эрмэлзэх болно. Умард
Монголд өөрсдийн нь өнө эртний байдлыг хэвээр хадгалан үлдээж Хятад
Цэрэг оруулах болон колоничлох явдлыг гаргуулахгүй байх нөхцөлд л энэхүү
өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрөх боломжтой” хэмээн мэдэгдсэн байдаг
бөгөөд “Хятад, Монгол хоёрын хооронд зуучлагчаар оролцоход Орос Улс бэлэн
байна” гэсэн ажээ. (И.Я.Коростовец, “Монголчуудын хураангуй түүх”, Монсудар
хэвэлийн газар. 2018) Энэ бодлого нь юуны өмнө аж үйлдвэржиж байгаа Европт
ойр, хил залгаа Хаант Орос Улсын дэмжлэг авахад найдсан Богд хаант улсын
хүсэлтийг ашиглан Оросууд өөрсдийн Монгол дахь нөлөөг нэмэгдүүлэх, худалдаа,
аж ахуйг өргөжүүлэх зорилгоор Орос, Монгол, Хятад улсуудын удаа дараагийн
хэлэцээрүүдээр дамжин хэрэгжсэн байна.

Хаант Оросын Гадаад хэргийн яамны сайд С.Д.Сазонов 1912 оны есдүгээр
сарын 3-нд Хаандаа бичиг өргөж, “Монголд онц элч томилон, Орос-Монголын
найрамдлын гэрээг тогтоох учир бол Оросод туйлын чухал ашигтай явдал
болно” гээд 1911 оны 12-р сард Хятадаас Петербургт ирээд байсан туршлагатай

35

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дипломатич И.Я.Коростовецийг (1862-1933) хаант Оросын бүрэн эрхт элчээр
Монгол явуулжээ. Энэ хүн Ар Монголыг автономит эрхтэй үлдээх Оросын гадаад
бодлогыг ягштал биелүүлж хэлэлцээрт оролцсон Монгол төлөөлөгчдийг “Баруун
Монголд Хятадын цэрэг нэвтрэх гэж байгаа, автономит эрхтэй үлдэхгүй бол
зэвсэг нийлүүлэхгүй” гэх зэрэг дарамт шахалт үзүүлсээр Монголчуудаар буулт
хийлгэн Орос-Монголын 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Нийслэл Хүрээнд
байгуулж чаджээ. Гэрээнд Орос улс Монголыг үндэсний цэргийн анги байгуулж
болох, Хятад улсын цэргийг Монголын хилд оруулахгүй, нүүдлийн иргэдийг өөрийн
нутагт суурьшуулахгүй байх эрх бүхий автономит орон гэж тусган Оросын тал
хөрөнгөө Монголд татваргүй чөлөөтэй нэвтрэх бололцоог олсон байна. Оросууд
дараа нь Хятадуудтай 1913 онд Монгол Улсыг Дундад иргэн Улсын сюзеренитет,
өөртөө засах эрхтэй байхаар харилцан хүлээн зөвшөөрсөн тунхаг, гэрээг баталжээ.
Гэхдээ Монголын Засгийн газар үүнийг нь үл ойшоон Нэгдсэн Монгол Улс байгуулах,
хил хязгаараа бэхлэн сэрэмжлэх зорилготой дайн тулаан хийсээр байв.

Шинэ тулгар Монгол Улсын анхны шийдвэрүүдийн нэг нь Баруун хязгаарыг
тохинуулах байлаа. Ховдын хязгаарыг чөлөөлөх байлдаан амжилттай дууссаны
дараа, Богд хаан Дундад иргэн улс тусгаар тогтносон Монгол Улсыг эрхэндээ
байлгах зорилгоор Цагаан хэрмийн таван хаалгаар цэрэг хөдөлгөснийг угтуулан
Чуулалт хаалга, Бат хаалга, Долоннуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван
замаар их цэрэг хөдөлгөн байлдах зарлиг 1913 оны 5-р сард гаргажээ. Тус зарлигт:
“Номхон шударга иргэнийг үл хөндөн, хятад бус манж овгийн түшмэл
цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарт
хүрсний хойно /цагаан хэрэм/ бусад нутгийг тэмцэхгүй, захыг батлан
сахиж, харъяат олон монголчуудаа бүрэн бүтэн болготугай...” гэжээ. Богд
хааны мордуулсан 10 000 цэрэг 5 чиглэлд 2000, 2000 орчимоор хуваагдан их бага
100 орчим тулалдаан хийж Богд хааны зарлигийг үндсэнд нь биелүүлсэн бөгөөд
энэ дайнд оролцсон өвөр монголчууд одоогийн Өвөр монголын нутгийн 85 орчим
хувийг хяналтдаа авч Долоннуур хүрчээ. (Эх сурвалж: Судлаач Г.Ням-Очир)

Таван замын байлдаанд
оролцож буй Монгол цэргүүд

Монгол цэргүүдийн энэ амжилт
Дундад иргэн улсыг Оросуудтай дахин
хуйвалдахад хүргэж оросууд Орос,
Хятадын 1913 оны гэрээг үндэслэн
Монголд зэр зэвсэг нийлүүлэхээ
зогсоох зэрэг дарамтад орсон Богд
хааны монгол цэрэг гэдрэг эргэх
нөхцөл үүсчээ. Орос-Хятадын гэрээг
монголчууд хүлээн зөвшөөрөлгүй
бие даасан бодлого барьж 5 замын
байлдаан хийж ийнхүү амжилтанд
хүрч эхэлсэн тул Орос, Хятадын эрх баригчид 1914 оны 9 сарын 8-наас 1915
оны 6 сарын 7 хүртэл үргэлжилсэн Хиагтын гурван улсын бага хурлыг зохион
байгуулсан байна.

Тус хуралд ирсэн Монгол Улсын төлөөлөгчид тусгаар тогтнолоо Хятад,
Оросоор бүрэн хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байлаа. Гэвч Хятадын тал 1913

36

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

оны тунхгийг баримтлан Монгол улс тусгаар тогтносон явдалгүй гэсэн баталгаа
бичгийг гаргах, Оросын тал “...тунхаг бичигт гарын үсэг зурж, Оросоос Гадаад
Монголын өөртөө эзэрхэхийг хүлээсэн...” зэрэг байр суурь баримталснаар байсан
тул Монголчууд зөрөлдөж маргалдан 9 сар хэлэлцсэний эцэст хоёр улсын эсрэг
ганцаардсан Монголын тал арга буюу 22 зүйлтэй гэрээг хүлээн зөвшөөрөхөд хүрсэн
байна. Монголчуудын харамсал, гуниг, гутрал төрүүлсэн энэхүү гэрээнд “Гадаад
Монголоос Дундад улсын сюзеренитетийг зөвшөөрөн хүлээв. Дундад, Орос хоёр
улсаас Дундад улсын газрын нэгэн хэсэг болох Гадаад Монголын автономитыг
зөвшөөрөн хүлээв”, “Гадаад Монголын Богд Жавзандамба хутаг хааны цолыг
Дундад улсын Их жунтанаас өргөмжлөх, албан бичиг Дундад улсын оны цолыг
Монголын 12 жилт цаг улирлын тоотой хавсран хэрэглэх... Гадаад Монголын хил
хязгаарыг Халхын 4 аймаг, Ховдын хязгаарын олон хошуудаар...” гэж заасан байв.

Бага хурлын баримт бичигт ингэж заасанч Монголын Засгийн газрын Гадаад
яамнаас гаргасан бичигт: “... бидний улс хэдий Думдад улсын хэмжээтэй
эзэрхэхийг хүлээсэн боловч улс төрийн байдлаа алдсан явдал огт үгүй,
Думдад улсаас бидний дотоод засгийн буй бүхий хэрэгт оролцох эрх үгүй”
гэж тайлбарлан, тэрхүү байр сууриа хойшид баримтлан Улсын эзэн хааны нэр,
оны цолоо 1924 он хүртэл хэрэглэсээр байжээ. Монгол Улсын төлөөлөгчид 1914-
1915 онд Хиагтын бага хурлын үед дипломат шугамаар тэмцэлдэн байж хүчин
мөхөсдөхийн хэрээр байгуулсан гэрээгээр монголчууд өнөөгийн Монгол Улсын
нутаг дэвсгэрт Хятадын түрэмгий цэргийг оруулаагүй юм. Эх сурвалж: Н.Хишигт,
ШУА

37

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Манж Чин Улсын үеийн Монголын газрын зураг,
(Орос хэлээр орчуулсан хувилбар, 1845 он)

Түүхчид энэхүү газрын зургийг Цахарын Хөвөөт цагаан хошууны алдарт математикч Ш.Мянгат
удирдан бүтээсэн гэж тэмдэглэжээ. (Эх сурвалж: Судлаач Г.Ням-Очир, “Таван замын байлдаан ба үр

дагавар” Sonin.mn agency, 2015-01-07)

Цагаан хэрмээр Хятадтай хиллэж, Байгаль нуурт тулсан энэ газар нутгийн
хэмжээ багцаагаар 2.7 сая км2 бөгөөд өнөөгийн Монгол Улсын нутаг 1.5 сая км2,
ӨМӨЗО-ны нутаг 1.2 сая км2 ажээ. Энэхүү газар, нутаг дээр хүчирхэг Монгол
Улс байгуулагдах нь Орос, Хятадуудын айдас төрүүлж байжээ. Иймээс энэ зураг
бүтээгдснээс хойш 66 жилийн дараа Халхын Богд Жавзандамба хутагт Богд хаант
Монгол Улсыг 1911 оны 12-р сарын 29-ий өдөр тунхаглан зарласан нь түгшүүрийн
харанга дэлдэж дахин аль нэг улсын хараат байлгахад бүх хүч, дипломат бодлогоо
чиглүүлсэн юм. Энэ бодлого нь тагнуул төлөөлөгчдөө Монголд шургуулах, шударга
эх орончдыг хөнөөх, хооронд нь хагаралдуулах, зарим нөлөө бүхий зүтгэлтнүүдийг
хээл хахуулиар урхидах явдлаар хэрэгжиж байсан бөгөөд үүнд нь Монголын зарим
эрх баригчдын тусгаар төр төвхнүүлэн авч явах ур чадвар дутан дайран дээр давс
нэмж байсан гэлтэй. Тэдэнд Манж Чин улсын олгодог цалин пүнлүү, ямба, зэрэг
цол нь тэднийг орчин үеийн аж ахуй хөтлөх ямарч чадваргүй болгосон байжээ гэж
үзэхэд хүргэдэг. Түүнчлэн Нэгдсэн Монгол Улс байгуулах хүчин чармайлтын үүднээс
хийсэн Баруун, Зүүн хязгаараа хамгаалах, Цагаан хэрэм хүртэл хийсэн таван замын
дайн зэрэг нь тулгар төрт, эдийн засгийн хувьд бэхжиж чадаагүй улс оронд бие
даасан шинэчлэл хийх нөхцөл боломж олгоогүй ажээ. Иймээс хөгжил дэвшлийн
төлөө зүтгэсэн шударга эх орончид, мэргэд түшмэдээ цувуулан алдаж (Тухайлбал
Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг төрийн зүтгэлтнүүд амь

38

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

эрсэдсэн бол Хайсан зэрэг нь хүрээнээс явж Барга нутгаа бараадсан) 1919 он гэхэд
бие даан хөгжих боломжгүй, Хятадын эрхшээлд эргэн орох (Чен И, Сю ШүЖаны
тулгалт), иргэний дайнтай Оросын дарамтад орох (Атаман Семёнов, Дагуурын
засгийн газар) нөхцөл бүрдсэн байжээ.

Нармай Монголыг байгуулах гэсэн Дагуур дахь санаачилга Монголын
автономийг устгахаар хөөцөлдөж байсан Чэнь И-д аятайхан далим болж тэр
хэргийг улам дэвэргэн Богдын Засгийн газрыг Семёновоор айлгаж эхлэв. Чэнь И
монголчууд сайн дураараа автономи эрхээсээ өөрөө гуйн татгалзаж өргөдөл өгөх,
Оросын болзошгүй аюулаас хамгаалахаар Хятад цэргийн тусламж авахыг хүсэх
зэрэг асуудлаар зарим монгол ноёдтой тохирчээ. Харин Богд хаан автономи эрхээ
цуцлахыг хүсэхгүй байсан тухай баримт бий ажээ. Гэхдээ Чен-И Зүүн хязгаарт
Бавуужавын байлдаан дууссан гэсэн шалтаг гаргаж Монголын тал түүний заавраар
1918 оноос өмнө зүүн хязгаар дахь цэргээ тарааж үлдсэн цөөхөн цэргээ хойд
хязгаар тийш татжээ.

Өвөр Монголын Зостын чуулганы Зүүн Түмэдийн хошууны гаралтай Харчин
гүн Шударга баатар Бавуужав нь 1904-1905 оны Орос-Японы дайнд оролцож
байсан, Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Богд хаанд үнэнчээр хүчин
зүтгэж Таван замын байлдаанд нэг замын цэргийн туслах жанжнаар идэвхийлэн
оролцож, олон удаа ялалт авчиржээ. Гэвч Гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Ар,
Өвөр Монголыг нэгтгэхгүй болсонд бухимдан өөрийн цэргийн анги, хүчийг зохион
байгуулан Хятадын цэргийн эсрэг байлдааны ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Гүн
Бавуужав бүх Монгол үндэстнийг Богд хааны захиргаанд нэгтгэсэн их улс байгуулах
гэсэн тэмцэлдээ Богд хааны дэмжлэг аваагүй (Хиагтын 3 улсын хэлэлцээрээс
шалтгаалан) тул Хятадын эсрэг Японы тусламжтайгаар тэмцэн Манж Чин Улсын
хаант төрийг дахин сэргээхээр бүх цэргээ таван чиглэлд хувааж Чанчүн, Мүгдэн
хотууд ба Гирин, Хар мөрөн мужийг, улмаар Бээжинг эзлэхээр төлөвлөжээ. Ингээд
гүн Бавуужав Хянганы нуруунаас Мүгдэн хүртэлх 600 гаруй километр замыг туулж
давшсаар байжээ. Нутгийн ард иргэд ч Бавуужавыг дэмжиж бүх л бололцоогоороо
тусалж байсны сацуу Япон Улс зэр зэвсэг, хүнсээр хангаж байв. Гэвч Жэхэ мужид
байлдаж байхдаа 1916 оны 10 дугаар 10-ны өглөө дайсны их бууны суманд өртөж
амиа алджээ.

Богд хаант улс Хиагтын 3 улсын гэрээний нөхцөлд баригдан аргаа барж байх
үед Хятадын тал Сю Шүжанаас өмнө, бүр 1918 оноос тодорхой тооны цэргийг
Хүрээнд ирүүлж тус гэрээг зөрчиж байлаа. Энэ үед Хаант Оросоос Монголд сууж
байсан консул Орлов хүртэл Оросын иргэний дайн, Улаан цэргийн аюулаас айхдаа
Хүрээнд хятад цэрэг оруулахыг шууд дэмжиж байжээ.

1918 оны 9 сарын 14-нд Нийслэл Хүрээнд хятад банкийг (“Жун-гуо-Инхан” буюу
“Bank of China”) байгуулах тухай гэрээнд Богдын автономит засгийн газар гарын
үсэг зурж Хятадын мөнгөн дэвсгэртийг Монголын үндэсний мөнгө хэмээн Богдын
засгийн газар хүлээн зөвшөөрсөн нь Монгол улс санхүү, эдийн засгаа эрхлэх ямарч
чадамжгүй, гадаадаас мөнгө санхүүгийн хувьд бүрэн хараат болсныг харуулж
байлаа. Улмаар 1919 оны 11-р сард хятадын цэргийн 3-р явган дивиз Хүрээнд Сю
Шүжаны командлал доор Хүрээнд орж ирэн автономит эрхээс татгалзан устгах
тухай шийдвэр бичиг бэлэн болгохгүй бол Богд гэгээнийг баривчлан Бээжинд
хүргэнэ гэж заналхийлжээ. Энэ тухай 11-р сарын 15-нд улсын дээд ба доод
танхимаар хэлэлцэхэд өндөр зиндааны ноёд, лам нараас бүрдсэн дээд танхим
асуудлыг олонхын саналаар зөвшөөрч, харин дунд болон доод хэргэм бүхий

39

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

түшмэлүүдээс бүрдэж байсан доод танхим нь эсэргүүцэн хэрэв шаардлагатай бол
зэвсэг барин монголын автономит эрхийг хамгаална гэсэн шийдвэр гаргасан байна.
Гэсэн ч тэдний энэ саналыг үл хэрэгсэн автономит засгаа өөрсдийн сайн дураар
устгасан тухай 64 зүйл бүхий бичиг-гэрээнд 11-р сарын 17-ны өдөр Богдын засгийн
газрын таван яамны бүх сайдууд зэрэг 16 хүн гарын үсэг зуржээ.

Бээжинд 1919 оны 11 сарын 22-нд 1915 оны Хиагтын 3-н этгээдийн гэрээг
хүчингүй болгосон Хятадын Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдэв. Энэхүү зарлигт,
“Монгол улс” гэсэн нэр хэллэгийг албан бичигт хэрэглэж болохгүй заалтыг оруулжээ.
Сю Шүжан 1920 оны 2–р сарын 19-ний өдөр нийслэл Хүрээнд Монголын автономит
засгийг устгах ёслол үйлдсэн бөгөөд Богд гэгээнийг Хятадын ерөнхийлөгчийн
зурагт мөргүүлээд түүнээс бэлтгэн ирүүлсэн тамга, өргөмжлөлийг Богд гэгээнд
гардуулан өгөхөд Монголын дээд ноёд, түшмэд, том лам нар даган сөгдөцгөөжээ.
Ингээд Богдын ордныг хамгаалах 60 торгон цэрэг үлдээгээд бусад цэргийг тарааж
Сю Шүжаны 15 мянга орчим хятад цэрэг Монголд байрлах болжээ.

Харин эдгээрийг эсэргүүцэж байсан Доод танхимын гишүүдийн нэг нь Богд
хааны зарлигаар олгосон тав, дөрөв, гурав, хоёрдугаар зэргийн жинстэй, нэгээс
гурван тогосны отго, Зоригт баатар цолоор шагнагдсан, хожмын Ардын хувьсгалын
удирдагчдын нэг Д.Сүхбаатар байсан гэгддэг бөгөөд түүний тууштай эх оронч,
хувьсгалт үзэл санаа бүрэн төлөвшихөд Монгол Улсын өөртөө засах эрхээ алдсан
дээрх үйл явдлууд нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Тэрээр Хятадын эсрэг тэмцэж
байсан, үндэстэн нэг Харчин гүн Бавуужавын цэргийн эсрэг байлдаанд Хиатын 3
улсын гэрээг баримтласан Богд хааны зарлигаар Хатанбаатар Магсаржавын
удирдлага дор оролцож, бас Монголчуудын зэвсгийг Хятадууд ирж хураахыг нүдээр
харж байжээ. Монголчууд тэр үед мэдэгдэн тоологдож байсан 874363 сумтай 5778
винтов, 714749 сумтай 2456 бирдаан буу, 4837 сумтай хөнгөн их буу 5, 49 сумтай их
буу 2, 163 авдар сумтай тууз бүхий “Максим” пулемёт 10, Маузер гар буу-9, сум-
35323, морин сэлэм 2608 зэргээ харамсал, хорсол хослуулан хураалгажээ.

Хорин хэдтэй Д.Сүхбаатар Доод танхимийн
гишүүн байхдаа өвөл цагт махны үнэ нэмэгдэж байгаа
тул намар мах нөөцлөн өвөл хямдаар зарж ард олныг
тэтгэх санал гарган хэрэгжүүлж байсан нь улс төрийн
томоохон зүтгэлтэн болох чадвартайг нь харуулж
байжээ. Тухайн үедээ боловсролтой, сонин хэвлэлийн
газарт үсэг өрөгч хийж байсан тэрээр Богд хаант улсын
доройтол, эмгэнэл, Хятадын түрэмгий бодлогыг биеэр
мэдэрч тэр үеийн Бодоо, С.Данзан нарын тэргүүний
сэхээтнүүдтэй үзэл бодлоо нийлүүлэн хувьсгалт
тэмцэлд нэгдэн нийлжээ. Ийнхүү тэдний эх орноо
гэсэн улс төрийн үзэл бодол цэгцэрхэд хаад ноёдын
энэ арчаагүй байдал, Хаант засгаа авч хаясан Зөвлөлт
орос улсад өрнөж байсан олон үйл явдал зэрэг нь нөлөөлж Улаан цэргийн дэмжлэг
авснаар дахин тусгаар тогтносон Хэмжээт эрхт хаант улсаа байгуулах бодлого
барихад хүргэжээ. Тэд Монгол Улсаа сэргээн мандуулж нийгэм, эдийн засгийн
шинэчлэл хийх томоохон зорилт тавьсан байлаа.

Д.Сүхбаатар Хужирбуланд цэргийн сургуульд сурч байхдаа, орос сургагч
нараас цэрэг, армийн зохион байгуулалтын талаар их зүйл сурч Монголын түүх,

40

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

монгол цэргийн байлдааны арга техникийг сайтар судалсан, цэргийн өндөр
мэдлэгтэй хүн байжээ. Тэр монгол цэргүүд хаанаа хоцрогдож юугаа шинэчлэх
ёстойг ойлгож байлаа. Наад зах нь, өөрөө цэрэг хүний хөдөлгөөнд зохицсон, дайн
байлдаанд ороход эвтэй, хөнгөн орос цэргийн дүрэмт хувцасыг өмсөх дуртай байв.
Чухам ийм хүн л шинэчлэл хийхэд бэлэн, хувьсгалт цэргийг удирдан манлайлж эх
орноо чөлөөлж чадах байжээ. Түүний шинэ, тусгаар, Ардын засагт Монгол Улсад
байгуулсан гавьяа нь цэргийн эрдмээр нь илэрч “дайны цагт засгаа толгойлох”
үүргийг хүлээж байсан явдал билээ. Ямарч гэсэн эх орноо харийн түрэмгийлэгчдээс
чөлөөлж энхийн бүтээн байгуулалт эхлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж
баршгүй билээ.

Д.Сүхбаатар “Монголын үнэн” сонинг санаачилж 1920 онд Эрхүү хотноо
хэвлүүлэн эрхлэгчээр нь ажиллаж байсан бөгөөд санаа бодлоо цөөн үгээр уран
яруу, утга төгс илэрхийлж чаддаг байжээ. Түүний “Манай цөөн ядуулаг Монгол
улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн
хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч
нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг
түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн,
мунхаг адилгүй хүчирхэг, буурай өөр боловч аливаа хүн сурах чиглэлийг
эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл
орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн
бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр
зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал
огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй
болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн
болохыг би батлан өгүүлнэ” гэж байсан нь хөгжил дэвшилд хөтлөх замын зураг
байлаа. Ийнхүү Монгол Улсын хөгжил дэвшлийн дараагийн үе шат эхэлсэн ажээ.

Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Хаант Оросоос улс
төр, дипломатын болон зэвсэг, зээл, тусламж авч бүрэн эрхт байдлаа хамгаалан
тэмцэж байсан ч хоёр хөрш орны хоорондын уламжлалт харилцаа, түүхэн гэрээгээр
түрий барьсан залгамж үеийн геополитик бодлогын нөлөөгөөр хүчин мөхөсдсөөр
1921 оны Ардын хувьсгалтай золгож 1924 онд Үндсэн хуульт тусгаар тогтносон
бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж 1939 оны Халх голын дайн,
1945 оны чөлөөлөх дайнд оролцон газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө
тэмцсээр 1961 онд НҮБ-ын гишүүн улс болж өөдрөн дэгжиж өөрийн баялагтаа
эзэн суусан өнөөгийн 3 сая гаруй хүн амтай, уул уурхайн хүчирхэг улсын нэг болох
угтвар нөхцөл ийм байжээ.

Чухамхүү сөөм газарт ямар их баялаг байдгийг мэддэг уурхайчин хүн газар
нутгийнхаа төлөө өвөг дээдсийн хийсэн тэмцэл бүрийн утга учрыг ойлгодог билээ.

41

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

42

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

III БҮЛЭГ

ШИНЭ ЦАГИЙН
БОСГОН ДЭЭР

1. “ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН БОДЛОГО” 1923 ОН.
2. СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН. ЭРДСИЙН ЭРЭЛ, ХАЙГУУЛ. 1921-1940 ОН.
3. ЭЭДРЭЭТ ТҮҮХЭН ҮЕД ЭРСДЭЛ ҮҮРСЭН САЙДУУД. 1923-1940 ОН

43

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШИНЭ ЦАГИЙН БОСГОН ДЭЭР

1. “ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН БОДЛОГО” 1923 ОН.

БНМАУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬ (1924 ОН)

“Гуравдугаар зүйл: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс
удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэх ба дээр дурдсан ёсоор
улсын үндсийг бататгахад гол болгон явуулбал зохих зүйлүүд
нь:

Нэг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор
бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн
баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар
ирсэн зан суртал нь чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү
хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж
үл болно”.
Өмнөх бүлэгт хичээнгүйлэн дурьдсан түүхэн нөхцөлүүд Д.Сүхбаатар, Д.Бодоо,
С.Данзан нарын эх орончдыг 1921 онд Ардын хувьсгал хийхэд хүргэн тэд Хэмжээт
эрхэт Богд хаант Монгол Улсын засаг төрөө байгуулсан байна.
Манжийн хааны ивээл дор хэргэм зэрэг, сул цалин тэтгэмж авч байсан Монгол
ноёдууд шинэ зууны эхэнд аж ахуй, эдийн засгаа бие даан эрхлэх хүсэл, тэнхэлгүй,
хэдэн малын шим харж түүнийгээ хямдаар хятад худалдаачдад борлуулан өрийн
сүлжээнд баригдсан, сүм хийдээс өөр улс орныг тэтгэх үйлдвэр, барилга гэх
юмгүй улс орныг залуу хувьсгалчдад үлдээсэн байлаа. Ямар сайндаа л 1911 онд
Хаант Орос улсын Гадаад хэргийн сайд Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнол,
өөртөө засах эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг авч үзэхдээ монголчууд
өөрөө өөрсдийгөө удирдан жолоодоод явчих чадваргүй, хөл толгой нь мэдэгдэхгүй
болж хамаг лай ланчигийг нь бид үүрч ивээл өмгөөлөлдөө авах, тэр байтугай
Умард Монголыг өөртөө нэгтгэхэд хүрч болно гээд “Би тэдний нутаг орныг өөртөө
нэгтгэхийн эсрэг байна. Тэгээд ч Орос улс Сибирь дэх өөрийн нутаг дэвсгэрийн аяыг
олоод байж чадахгүй байгаа. Энэ бүхэн чинь биднийг хятадтай муудалцуулж асар
их зардал чирэгдэл гаргаж эцэст нь Европ дахь манай байр суурийг сулруулахад
хүргэх балмад шинжтэй байх болно” (И.Я.Коростовец, “Монголчуудын хураангуй
түүх” Монсудар, 2017 он) гэж байхав.
Эндээс харахад Орос ч гэсэн асар уудам газар нутгаа хэрхэн хамгаалах вэ
гэдэг асуудалтай байнга тулгарч Монгол дахь ашиг сонирхлоо гаалийн татваргүй
бүс зэрэг өмнөх үеийн гэрээний дагуу бага сага арга хэмжээ, зээлээр хязгаарлаж
байжээ.
Түүхийн ийм нөхцөл байдал нүүрлэсэн нь шинээр байгуулагдсан Ардын засаг
улс орны эдийн засгийг өөд нь татаж “...нэгэн зэрэг цэнгэлийн манлайд хүргэхэд...”
урт удаан нөр их хөдөлмөр, тэмцэл, гарз хохирол хүлээлгэсэн бартаат зам туулахад
хүргэсэн юм.

44

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Ардын хувьсгалын анхны зүтгэлтнүүд

Богд хаант Монгол Улсын Гадаад яамнаас 1913 оны 11-р сард батлан гаргасан
“Олон зүйлийн уурхайг нээн шийтгүүлэх дүрэм”-ийн өгөөжийг монголчууд авч
амжаагүй, Дэлхийн 1-р дайны жилүүд буюу 1914-1918 онд дайнд татагдан орсон
улс орны хөрөнгө, капиталын анхаарлын гадна алс бөглүү, дэд бүтэц, боловсруулах
үйлдвэргүй Монгол орон байлаа.

Байдал ийм байсан тул Ардын засгийн газар өөрийн хүчээр мөнгөн
хуримтлалтай болох, үйлдвэржих, цахилгаанжих шаардлагатай байлаа. Сангийн
яам нь юуны өмнө үндэсний мөнгөн тэмдэгт гаргах, байгалийн баялагийн ашиглалт,
уул уурхай, түрээслэл, концессийн гэрээний асуудал эрхлэхээр болжээ. Тэр үеийн
Сангийн яамыг Монгол Ардын намын дарга Солийн Данзан (1883–1924) хариуцаж
байжээ. Тэрээр Орос Улсаас томилогдон ирсэн Козинтой /манай “гоожин төлөх”
гэдэг үг энэ хүний нэртэй холбоотой гэдэг/ хамтран ажиллаж 1915-1916 онд
А.Виттегийн удирдсан Эдийн засгийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд Хөвсгөл,
Сэлэнгэ, Ерөөгийн алтны уурхай зэрэг концессийн журмаар алт олборлож байсан
олон газар явж шинэ Монгол улсын эдийн засгийг хэрхэн өөд нь татах тухай өөрийн
гэсэн төсөөлөлтэй болсон нэгэн байжээ. С.Данзан нь капиталист эдийн засгийн
ололттой талыг үндэсний онцлог хөрсөн дээр буулган нийтээр хөрөнгөжин ард
олноо чинээлэг амьдруулахыг хүсэж байсан нь түүний хувь заяа эмгэнэлтэйгээр
төгсөхөд нөлөөлсөн юм.

Түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүргийн талаарх цэц, маргаан их байдаг ч хамтын
удирдлагыг манлайлж хариуцсан салбараа “буух газар, буцах мөртэй” удирдаж
байсан хүмүүсийн гавьяа зүтгэл асар их байсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ.
Түүхийн эгзэгтэй, ээдрээтэй үед эх орон, элэг нэгтнээ хайрлан зүтгэж явсан төр,

45

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нийгмийн зүтгэлтнүүдийг тоолон дурсаж барахгүй олон билээ. Чухамхүү, тэд л
түүх бүтээлцэж тэдний үйлсээр түүхийн хар, цагаан дэнслэгдэж байдаг юм. Иймээс
энэхүү бэсрэг номонд цөөн ч болов хүмүүсийн хөргийг товч төдий ч гэсэн оруулахыг
хичээлээ.Тэдний эх орноо гэсэн шударга хөдөлмөр, тэмцэл нь Төрт улсын очир
эрдэнэт титмийн шигтгээ мэт солонгорон од мэт гялалзахын учрыг 100 жилийн
өндөрлөгөөс эргэн дурсах нь зүй ёсны нэгэн хүндлэл билээ. Тэдний үйлс түүхийн
сургамж, Тэдний үйлс аль нэг ном, хэвлэлийн чимэг төдий биш юм шүү гэдгийг хойч
үедээ учирлая.

СОЛИЙН ДАНЗАН
(1883–1924)

Монгол Улсын төрийн зүтгэлтэн,
Монгол Ардын Намын анхны
дарга, Сангийн яамны сайд
1921.07.10—1923.04.06

Сайн ноён хан аймаг, Сүжигт С.Данзан 1921 оны 11 дүгээр
бэйсийн хошуу, одоогийн Архангай сарын 5-нд Москва хотод Монголын
аймгийн Хотонт сумын нутагт төлөөлөгчдийг тэргүүлэн айлчилж
төрсөн. Бага насандаа хийдэд шавилан “Монгол, Орос хоёрын хооронд
сууж байсан. Залуудаа мал маллах, аян найрамдлын барилдлагааг
жин тээх, адуу мал арилжих, 1910-аад байгуулах тухай Монгол Ардын
оноос Хүрээнд наймаа эрхлэх зэргээр Засгийн газар ба Зөвлөлийн
амьдарч байгаад 1915-1916 онд Монгол засагт Орос Улсын Засгийн газрын
улсын Хөрөнгийг захирах газраас хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”
зохион байгуулсан Эдийн засгийн байгуулахад оролцон улмаар “Хаант
шинжилгээний ангид оролцоод 1916- Засгийн газрын байгуулсан концесс,
1917 онд Ой ангид бичээч, түшмэлээр эдийн засгийн онц эрхийг ЗСБНХОУ-
ажиллаж байв. 1919 онд Гаалийн ын Засгийн газар цуцлах тухай
хорооны түшмэл байхдаа Зүүн хүрээний байгуулсан протокол”-ыг гэрээний
нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан ба нэмэлт болгон үйлдэж Д.Сүхбаатар
Ноёдын бүлгэм, Консулын дэнжийн нарын хамт гарын үсэг зуржээ. Энэхүү
нууц бүлгэм нэгдэн 1920 оны 6 дугаар протоколын Нэгдүгээр зүйлд “Урьд
сарын 25-ны өдөр Монгол Ардын Оросын хааны засгийн газраас мөн
Намыг үүсгэн байгуулахад идэвхитэй урьдийн Автономит Монгол Улсын
оролцон намын анхны даргаар 1921 газрыг боогдуулан хасаж харъяат
оны 3-р сард сонгогджээ. Тэрээр 1921 улс ба албат нартаа концесс болгон
оны намраас Сангийн сайд, 1923 онд авсан санхүү ба худалдаа арилжааны
Д.Сүхбаатарыг нас барсны дараа Бүх зэргийн онц эрхийг Зөвлөлийн
цэргийн жанжин болжээ. Засагт Орос Улсын (засгийн) газраас

46

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үүгээр цөмийг устгаснаа мэдэгдье” МАН-ын Төв Хорооны дарга,
гэжээ. Ингэснээр 1910 оноос эхлэн Сангийн яамны сайд С.Данзан зээлийн
Монголд үйл ажиллагаа явуулж байсан болон үндэсний мөнгөн тэмдэгт
“Монголор” нийгэмлэгийн хөрөнгө (Данзангийн доллар гэгддэг, гэвч
хогшлыг Монгол Улсын хөрөнгө болгох гүйлгээнд гарч амжаагүй) хэвлүүлэх,
тухай” Ардын засгийн газрын “Ухуулан банк байгуулах асуудлаар тууштай
тушаах бичиг” гэдэг 8 зүйл бүхий байр суурь баримтлаж байжээ.
шийдвэр гарсан байна. Сангийн яамнаас “Улсын малыг
цржццлэх дцрэм” боловсруулан гаргах,
1921 оны 11 дүгээр сард Сангийн Гадаадын хүмүүст газар түрээсээр
бөгөөд Эдийн засгийн яамыг Сангийн олгох дүрэм, Гадаад худалдааны
хамаг хэргийг бүгд захиран шийтгэх нүүрс, хувийн худалдаачид, гар урчууд
яам гэж нэрлэн Ардын Засгийн газрын болон улсын үйлдвэр эд хэрэглөгчдийн
21, 23 дугаар хурлаар тус яамны зохион хоршоодын бараа гүйлгээнд “худалдаа
байгуулалт, орон тоог шинэчлэн 6 гар цйлдвэр"-ийн нэгдсэн татварыг
хэлтэс 14 салаатай болгосон байна. ялгавартай тогтоож улсын төсөвт
Гэвч орон тоог нь 1923 онд цомхотгож оруулах зэрэг зах зээлийн зарчмыг
Ерөнхий, Санхүүгийн, Гааль татварын, нэвтрүүлэх талаар Сангийн яам их
Баялгийг бадруулах гэсэн 4 хэлтэс зүйлийг хийж эхэлжээ. 1923 оны эхээр
Түрээсийн ба уурхайн салаатай бүгд 67 Д.Сүхбаатар нас нөгчсөний дараа
орон тоотой болгожээ. 2 дугаар сарын 27-нд МАН-ын Төв
Хорооны шийдвэрээр Сангийн яамны
Сангийн яамны Баялгийг бадруулах сайд С.Данзанг Бүх цэргийн жанжинаар
хэлтэс нь Уул уурхайн үйлдвэр томилж 4 дүгээр сарын 6-нд Сангийн
болон газрын баялгийг эрж хайх, яамны сайдын үүрэгт ажлаас
олборлох, алт, эрдэнийн чулуу, ашигт чөлөөлжээ.
малтмалын уурхайг гадаадын хүмүүст
улсын гэрээгээр өгч, малтаж олсон С.Данзан нь барууны хөгжингүй
зүйлээс тусгай хувиар түрээс, татвар орнуудын туслалцааг авч Монгол
авч улсад орлого оруулах, түүнчлэн орноо хөгжүүлэх талаар удаа дараа
Налайхын нүүрсний уурхай, Хэвлэлийн санал гаргаж Монгол улсын мөнгөн
жижиг үйлдвэр, Алтанбулгийн тэмдэгтийг  Монгол доллар гэж
булгиаарын завод зэрэг газрыг нэрлэхийг хүсч байв. Түүнчлэн С.Данзан
улсаас санхүүжүүлж тэдгээрийн ашиг Монгол орон капиталист нийгмийг
орлогыг улсын төсөвт оруулж байжээ. дамжин хөгжихийн чухлыг баримталж
Үүний зэрэгцээ ой модыг гадаадын байсан нь түүнийг  Зүүн Эсер Элбэгдорж
хүмүүс үлэмж хэмжээгээр огтлох, Ренчинотой үзэл бодлын зөрүүтэй
нууцаар үслэг амьтан болон загас байсан бөгөөд Коминтернийхэний
агнах, алт эрдэнийн чулууны ордыг дэмжлэгтэйгээр шахан зайлуулах
малтах зэргээр “дэлхийн баялгийг бодлого барьж улмаар 1924 онд Үндсэн
шамшигдуулж ашгийг алдагдуулахад хууль батлах үеийн Монгол Ардын
хүргүүлэхгүй хянан үзэж эрхэмлэн чухал Намын 3-р Их хурлын үеэр Зүүн эсер
болгох явдлыг” хариуцдаг байв. Элбэгдорж Ренчино улс төрийн хилс
хэрэгт гүтгэн буудан хороолгосон
Сангийн яамнаас 1923 онд байх магадлалтай. (Эсерүүд нь хуучин
Уул уурхайн дүрмийг боловсруулан Оросын “народничества” үзэл бодлыг
батлуулж ашигт малтмал эрж хайх, өвлөгчид бөгөөд 19, 20-р зууны зааг
олборлох явдлыг журамлах эрх зүйн дээр капитализм дамжихгүйгээр
шинэ баримт бичигтэй болжээ. социализм байгуулж болно, гэхдээ засаг

47

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

төрийн төлөөлөгч, түшмэдүүдийн С.Данзанг 1992 оны 11 сарын 23-
эсрэг системтэй хүчирхийлэл үйлдэх нд Монгол Улсын Дээд Шүүхийн Бүгд
замаар Орост нийгмийн хувьсгал хийж хурлаас цагаатгажээ.
болно гэж үздэг байсан)
Сангийн яамны өмнөх сайдууд
С.Данзан 1924 онд МАН-ын III нь Гомбожавын Лувсанцэвээн (1920-
их хурлын үеэр “Би Зөвлөлт Улстай 1921), Дамбын Чагдаржав (1921.03.13-
найрамдалтай байхыг хэрхэвч 1921.04.17), Дарьзавын Лосол
татгалзахгүй, харин бялдуучилсан (1921.04.16-1921.07.10 нар байв. Эх
байдал гаргах хэрэггүй" гэж байжээ. сурвалж: М.Ринчин, “Монгол Улсын
Түүнийг тус их хурлын явцад баривчлан Санхүүгийн албаны тццх” (1996),
мөрдөн шүүлгүй шоронд бүтэн хагас Д.Даш, “Солийн Данзан” (1990) болон
өдөр суулгаад 1924 оны 8 дутаар сарын бусад.
30-ны өдрийн үүрээр цаазалсан байна.

Энэ үед алт, эрдэнийн чулуу, нүүрсний орд зэргийг гадаадын хөрөнгө
оруулагчдаар гэрээгээр ашиглуулж эхлэх төдий байсан учир Сангийн яамны
“Үйлдвэр боловсруулах хэлтэс”, “Улсын баялгийг бадруулах хэлтэс” хэлтсүүд
нь тэдгээр үйлдвэр, газруудыг улсын мэдэлд аван санхүүжүүлж ашиг орлогыг нь
улсын төсөвт оруулахад онцгой анхаарч байв. Сангийн яамны “Баялгийг бадруулах
хэлтэс” нь эрдэс баялгийг хайх, уул уурхайн үйлдвэр, ой, ан амьтны өгөөжийг улс
орны төлөө ашиглахыг хариуцаж байжээ.

Гэвч Богд хаант засгийн үеэс хүлээн авсан ядуурал, доройтлоос гарах, эдийн
засгаа хэрхэн сэргээх бодлого бүрхэг хэвээр байлаа. Нийслэл хүрээнд байгаа
намын гишүүдийн 3–р хуралд оролцсон Сангийн яамны сайд С.Данзан “Сангийн
яамнаас гааль, түрээсний зэргийг оролдон байгаагаас өөр энэ тухай
тогтсон үндсэн бодлогогүй. Одоо хэрхэн явуулахыг сайхан шүүмжилбэл
зохистой” гэжээ. Энэ хурлаар Монгол Улсын шинэ цагийн түүхэнд нэр нь мөнхрөх
учиртай, эрдэмтэн судлаач Цэвээн Жамсрангийн илтгэлийг сонсон хэлэлцээд
“Эдийн засгийн үндсэн бодлого” боловсруулах тусгай комиссыг “нам ба нам
бусыг хэлэлцэхгүй, аль эрдэм чадалтайг нь сонгож гаргах буюу” хэмээн
тогтоод комиссийн тэргүүнээр С.Жамьянг томилжээ. Мөн ондоо энэ комиссын
ажлын явцыг удаа дараа хэлэлцээд 1923 оны 7-р сарын 24-нд хэвлүүлж олон
нийтэд тараахаар тогтжээ. Энэ баримт бичгийн төслийг С.Жамьян, Ж.Цэвээн,
Б.Цэрэндорж, Н.Жадамба нар оролцон боловсруулж С.Данзан, Ц.Дамбадорж,
А.Амар зэрэг төрийн зүтгэлтнүүд хэлэлцэн баталсан бөгөөд шинэ Монгол Улсын
хөгжлийн хөтөлбөр болсон юм. Энэхүү “Эдийн засгийн үндсэн бодлого”-ын
Гурав дугаар зүйлд:

“Элдэв үйлдвэрийн учир хоёр зүйл бөгөөд нэгэн бол түүхий эд гарган
авах, хоёрт түүхий эдийг боловсруулан шинэд бүтээх хэрэгтэй. Үүнд
монгол газар ямар ямар түүхий эд гаргавал ашиг үлэмж болоод улсын ач
үрийн хувьд харшгүй буй хэмээн хянаваас нэгэнт нээгдсэн алтны уурхайн
үйлдвэр ба эрдэнийн чулуу, давс, хужир, будгийн шороо, зэс зэргийг урьтал
болговол зохино” гэжээ.

Түүнчлэн Тавдугаар зүйлд: “Арвилан хэмнэхийн учир Байцаавал аливаа
улсад харъяат улсын дэлхийн баялгийг арвилан хэмнэх явдлыг урьдал
болгожээ. Хааяа зарим бүдүүлэг их бага улс арвилах, хэмнэх засгийг эс
хэрэгсэн харъяат дэлхийн баялгийг үрж бүрэлгэснээр гал усны гашуун

48

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

зовлонд унасан нь үзэгдэнэ. Ялангуяа Монгол Улсад ... эс арвилан хэмнэсний
гэм нь даруй түргэн үзэгдэж үүрд засаж залруулахын замгүй болох нь
аюултай” хэмээгээд Зургаа дугаар зүйлд:

“Хянаваас Нийслэл Хүрээний олон амьтны түлэх түлш ба олон яам,
үйлдвэрийн газар түлэх түлшинд жил бүр тоо томшгүй олон мод орох
ба хашаа байшинд хэмжээлшгүй их мод хэрэглэж байгаа тул эрхбиш арга
сүвэгчилж дан ганц түлшний зүйлийг бэлэн малтаж байгаа Налайхын
чулуун нүүрсээр гүйцэтгэж төдий олон модыг арвилан хэмнэж ургуулбал
зохионо. Тиймийн тулд Налайхын чулуун нүүрсний уурхайг эрхэм чухал
болгож боловсон аргаар малтах, түмэн амьтны түлш хийвэл зохионо.
Хэрэв чулуун нүүрсний түлш түлээнээс хямд болоод айл гэр болгонд
чулуун нүүрсний зуух бий аваас эрхбиш олон түмнээр аяндаа чулуун нүүрс
хэрэглэнэ” гэсэн нь алс хэтийг харсан гайхамшигт ухаантнуудын учирлал байжээ.

“Монгол Улсын гадаад худалдааны учир” гэсэн Арван долоо дугаар зүйлд
“...олон их бага улс дотроос ... зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг
байх... эрхбиш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино. Герман,
Англи, Орос, Америк, хятад, Япон хэмээн шилж сонгоход хүрвээс аль ч
талаар Герман, Орос, Америк гэх мэтээр дэд дараалан орох биз ээ” хэмээн
стратегийн түншлэлээ тодорхойлж байжээ.

Энэ бодлогын үр дүнд Д.Нацагдорж зэрэг манай авьяаслаг залуучууд 1920-иод
онд Германд очин суралцаж байсан нь ойлгомжтой. Өөр нэг үеийн үед анхаарвал
зохистой нэгэн бодлого тусгажээ. “Ер сургуулийн учир” хэмээх Арван найм
дугаар зүйлд “Урьд одоо аль ч цагт орон газар хаана ч гэсэн эрдмээр илүү
нь эрхбиш тэргүүлдэг учиртайг дэлхий дээрхи олон улс ухамсарлан мэдэж
эрдэмд боловсруулахыг засгийн бодлогын манлай болгожээ. Улс орон эрдэм
мөхөс бол ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв
эрдэм дэлгэрсэн бол элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж эд хөрөнгө
зузаан, сүр хүчин их болно” гээд Герман, Орос, Япон улсын арван мянган хүнд
оногдох бичиг үсэгтэй хүний тоог дурьдан “... эдийн засгийг үүрд бат нот зузаан
болгоё гэвэл ард түмнийг эрхбиш ердийн үсэг бичиг, утга уянга ба тусгай
ашиг тустай эрдмүүдэд сургахыг урьтал болговол зохино” гэсэн байлаа.

“Эдийн засгийн үндсэн бодлого” боловсруулан хэрэгжүүлж байсан
төрийн зүтгэлтнүүд

Монгол Улсын Ерөнхий сайд Судар бичгийн хүрээлэнгийн анхны
Б.Цэрэндорж дарга Онхууд овогт С.Жамъян

49


Click to View FlipBook Version