МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гэдэг. Гэхдээ энэ бол төмөртэй бас, боловсруулах үйлдвэртэй байсан хүний л үг
байж гэж бодогдоно.
Үүнээс хойш олон хавар өнгөрсөн биз ээ. Гэхдээ Монголчууд төмрөө мартаагүй
байна.
УИХ 2015 оны 6-р сарын 19 өдөр “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах
бодлого батлах тухай” 62-р тогтоол баталжээ. Тус тогтоолоор баталсан бодлогын
1.1.-д “Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын
ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх
чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх,
эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл
мөн”, 1.2.-т “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого нь хөдөө аж
ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү
өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн бүтцийг
төрөлжүүлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг
хангахад чиглэсэн цогц зорилтыг тодорхойлоход чиглэнэ”, 1.3.-т “Уул уурхайн
олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад үйлдвэрийн салбарууд аж үйлдвэрийн
бодлогод хамаарна” гэж заасан байлаа.
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн 4.2.3.6-
д “газрын тос, нүүрс хими, кокс хими, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрийг
дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулах” гэж заасан тул 2016 оны 1-р сарын
9-нд “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулсан
тухайгаа Аж үйлдвэрийн яам танилцуулсан байна.
Тус танилцуулгаар бол “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот
хөтөлбөр”-ийн дагуу 2025 он гэхэд төмрийн хүдэр, баяжмал, 2023 оноос ганг
чанаржуулагч эрдсийн хүдэр, баяжмалыг экспортод гаргахыг хориглох ажээ.
Түүнчлэн Орхон аймагт жилийн 100 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай
төслийг 2018 онд багтаан хэрэгжүүлэх, Дархан-Сэлэнгийн бүсэд жилийн 500 мянган
тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган үйлдвэрлэх хар төмөрлөгийн
цогцолборыг дэд бүтцийн хамт 2020 онд багтаан барьж байгуулах, металл хийц,
тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн түүхий эдийн 30
хувийг 2020 он гэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдээс хангахаар төлөвлөжээ.
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д “Металл хийц, тоног
төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр” хоёр
үе шаттайгаар 2016-2025 он хүртэл үргэлжлэхээр тусган 1-р үе шатыг 2016-2020
он, 2-р үе шатыг 2020-2025 онд хэрэгжүүлэхээр зааж 2016-2030 оны хооронд “Хар
төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”-ийн хэрэгжилтээс бага
зэрэг түрүүлж байхаар төлөвлөсөн байна. Түүнчлэн түүний үндсэн түүхий эд
олборлон баяжуулагч уул уурхай, түүний баяжуулах үйлдвэрийг баримт бичгийн
1.3-т аж үйлдвэрийн энэхүү бодлогод хамааруулахгүй гэж заасан байв. Гэтэл 2016-
2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Энэ бүгдийг ажиглахад тууштай байх, “солбицлоо зөв тодорхойлох” зэргээр
эргэн санаж сэдэн ажиллавал “Сайн санааны үзүүрт шар тос” гэдэг шиг төлөвлөсөн
зорилт бүр хэзээ нэгэн цагт хэрэгжих нь дамжиггүй.
Аж үйлдвэрийн яамны 2016 оны 1-р сарын 9-ний танилцуулгаас:
450
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Дархан-Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг
дэд бүтцийн хамт байгуулах төсөл
ТӨСЛИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
1. Төслийн нэр, хүчин "Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд
чадал: бүтцийн хамт байгуулах төсөл"
2. Төсөл хэрэгжих Хүнд үйлдвэр. Төмөрлөгийн үйлдвэрлэл
салбар, дэд салбар:
3. Төслийн хэрэгжих 2016 - 2019 он
хугацаа: 800
4. Төслийн төсөвт
өртөг /сая м.доллар/:
5. Хэрэгжүүлэгч яам, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК
байгууллага:
ТӨСЛИЙН ТАЛААРХ НАРИЙВЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ
6. Байршил: Дархан Уул аймаг, Дархан сум
7. Бүтээгдэхүүн:
- Үндсэн бүтээгдэхүүн: Жилд 350,0 мян.тн ган туйван, ган
утас, ган бөмбөлөг
- Дагалдах бүтээгдэхүүн: Жилд 500,0 мян.тн цувимал ган,
аргалж /реllets/
8. Төслийн үндэслэл: - Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 01 дүгээр тушаалаар
батлагдсан "Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
зорилтот хөтөлбөр”
- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр.
9. Төслийн зорилго: Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын ган
цувимал бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, валютын гадагшлах
урсгалыг багасгах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагасан жижиг, дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төслийн зорилго оршино.
10. Төслийн техникийн Төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг Дэлхийн банкны
баримт бичиг "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-
боловсруулсан байдал: ийн санхүүжилтээр Канад улсын “Иа1оИ”компани, Байгаль
орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Монгол улсын "Экотон
компаниуд” гүйцэтгэж байгаа ба ТЭЗҮ болон БОНБНҮ-ний
эцсийн тайланг 2017 оны 4 дүгээр сард хүлээж авна.
11. Хүрэх үр дүн: - Монгол улс дотооддоо үйлдвэрлэсэн ган, цувимал
бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж, эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болно.
- Үйлдвэрлэлд байгаль орчин, нийгэмд аюулгүй техник,
технологи нэвтэрнэ.
- Импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг шинээр бий
болгосноор манай улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг
нөлөө үзүүлнэ.-Орон нутагт 800 шууд ажлын байр шинээр
бий болно.
451
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Түүх сөхвөл Äàðõàíû òºìºðëºãèéí ¿éëäâýð нь БНМАУ-ын Сайд нарын
зөвлөлийн 1990 оны 4-р сарын 14-ний өдрийн 160-р тогтоолоор Монгол-Японы
Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дагуу байгуулагдан 1994 онд
ашиглалтанд орсон бөгөөд õàÿãäàë òºìºð мåòàëë áýëäýö MNS:4854-99, Àðìàòóð
MNS:JIS G3112-2002, Áóëàí òºìºð MNS:4238-99, úëãºð òºìºð MNS:4239-99 тус
тус үйлдвэрлэж байв. Үéëäâýðийн õ¿÷èí ÷àäàë нь 1 ñàÿ.òí юм.
Òóñ ¿éëäâýðийг ºðãºòãºí жилийн х¿÷èí ÷àäàë нь 6-7 ñàÿ.òí байх Äàðõàí-
Ñýëýíãèéí á¿ñèéí “Õàð ìåòàëëóðãèéí öîãöîëáîð” áàéãóóëàõ òºñºë, сóäàëãààíû
àæèë 2008 оноос эхлэн õèéãäýæ Төмөртэй, Төмөртолгой, Хуст уул зэрэг төмрийн
хүдрийн ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшин 2010 онд цогцолбор байгуулах
концепцоо боловсруулсан байнйа. Ýíý á¿ñ íóòãèéí íèéò òºìðèéí õ¿äðèéí íººö
379.2 ñàÿ.òí юм. Засгийн газар өөр нэг төсөл боловсруулж байсан нь “Ñàéíøàíä”,
“×îéð” àæ ¿éëäâýðèéí öîãöîëáîðò áàéãóóëàõ жилийн 1 сая тн òºìºð бэлдэцийн
¿éëäâýð ажээ. Үндсэн түүхий эдээ Ñàéíøàíä õîò îð÷èìä байгаа íèéò 148.05 ñàÿ.òí
õ¿äðèéí íººö á¿õèé 15 òºìðèéí îðä ãàçðаас хангана гэж төлөвлөж байв.
Өнөөгийн байдлаар жилдээ 3.5-8.2 сая тонн /2010-2020 он/ төмрийн хүдэр,
баяжмал экспортлож байгаа уурхайнууд төмрийн хүдрээ нойтон болон хуурай
сепратораар ÿëãàí 50-64 хувийн төмрийн агуулгатай баяжмал ãàðãàí ихэнхийг
нь БНХАУ-д экспортлож байна. Харин Тамирын голын төмрийн хүдрийн уурхайг
түшиглэн æèëä 30 мян.тн 92-98% àãóóëãàòàé àнгижруулñàí òºìºð ãàðãàõ õ¿÷èí
÷àäàëòàé үйлдвэрийг “Áýðýí ãðóïï” ÕÕÊ 2009 îíä ашиглалтанд îðóóëж байжээ.
Монгол Улс төмрийн хүдрээр баян бөгөөд тогтоогдсон нөөц нь 660.8 сая тонн
бол таамаг нөөц нь тэрбум давдаг байна. Монголын геологичид төмрийн хүдрийн
14 гол бүс нутаг тогтоон судалгаа хийж 11 тэр бум тонн таамаг нөөц тодорхойлсон
гэдэг.
ÒªÌÐÈÉÍ Õ¯ÄÐÈÉÍ ÎÐÄ, ÈËÝÐЦ¯¯Ä
452
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Сүхбаатар аймгийн нутагт орших “Цахиурт овоо”-ны төмрийн
хүдрийн баяжуулах үйлдвэр, 2019
453
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
454
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XXI БҮЛЭГ
ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТОГТВОРЖСОН
ТӨРИЙН БУС
БАЙГУУЛЛАГУУД
455
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ХОРИННЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТОГТВОРЖСОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
Монгол Улсын УИХ-ын 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр баталсан
Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу иргэд эвлэлдэн нэгдэж төрийн бус
байгууллагыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрджээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсын төрийн
бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын жагсаалт 75 Улсын бүртгэлийн
газрын мэдээллээр 1998 онд 1075 Төрийн бус байгууллага бүртгэгдэж байсан бол
2008 онд гурав дахин өсөж хорин жилийн дараа буюу Covid-19 цар тахлын өмнөх
жил 19 мянгад дөхөж байсан ч дөнгөж тал хүрэхгүй хувь нь /8578 нь/ тогтвортой
үйл ажиллагаа явуулж байсан гэдэг.
Энэ удаа уул уурхайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй зарим
ТББ-ын тухай товч мэдээлэл оруулж байна.
1. МОНГОЛЫН МАРКШЕЙДЕРҮҮДИЙН ХОЛБОО
“Эрдэнэт” УБҮ-ийн ерөнхий захирал Ш. Отгонбилэг, Багануурын уурхайн
дарга Д. Дондов, ТЭХҮГ-ийн яамны маркшейдер Б.Болд, Д.Батсандаг нар
ЗХУ-ын Ленинград хотод 1988 онд болсон Олон улсын маркшейдерийн
холбооны VII их хуралд анх удаа ажиглагчаар оролцон манай улсад
маркшейдерийн холбоог нэн даруй байгуулах нь зүйтэй гэж итгэл төгс ирж
байжээ.
Ингээд түлш эрчим хүч,
уул уурхай, геодези зураг зүйн
байгууллагын мэргэжилтнүүд,
үйлдвэрлэл дээр ажиллаж
байсан маркшейдерууд,
Политехникийн дээд
сургуулийн багш нар 1989
оны 12 дугаар сард цугларч
Маркшейдерийн холбооны ерөнхийлөгчөөр Д.Дондов, дэд ерөнхийлөгчөөр
Б.Болд, нарийн бичгийн даргаар Д.Батсандаг нарыг томилон Монголын
Маркшейдерийн Холбоог үүсгэн байгуулах шийдвэр гаргасан нь уул уурхайн
үйлдвэрлэлд нэн хариуцлагатай үүрэг бүхий маркшейдерийн ажил, алба
гүйцэтгэдэг мэргэжилтнүүдийн хувьд түүхэт үйл явдал болжээ. Тэд Олон улсын
маркшейдерийн холбоонд гишүүнээр элсэхийн тулд 1990 оны 5 дугаар сарын
эхээр Олон улсын маркшейдерийн холбооны албан ёсны хэлний нэг болох
орос хэл дээр өргөдөл гарган хандсан байна. Удалгүй 1990 оны 11 дүгээр
сард Олон улсын маркшейдерийн холбооны ерөнхийлөгч ноён Франк Хартын
Монголын маркшейдерийн холбоонд ирүүлсэн захидалдаа “Тэргүүлэгчдийн
нэрийн өмнөөс бид танай орныг олон улсын маркшейдерүүдийн холбоотой
өнө удаан харилцаатай байхыг хүсэн ерөөж гишүүнээр элссэн явдалд халуун
баяр хүргэж байна” гэснээр дотооддоо төдийгүй гадаадад данстай анхны
төрийн бус байгууллага болжээ.
456
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Тус Холбоо нь 4 жил тутам зохион байгуулагддаг олон улсын их
хуралд төлөөлөгчөө оролцуулан мэдээлэл, арга зүйн зөвлөгөө авч уурхайн
маркшейдерийн албыг бэхжүүлэх, маркшейдерийн зураглалд орчин үеийн
багаж хэрэгсэл, программ хангамж нэвтрүүлэх, тэмдэг тэмдэглэгээ, нэр
томъёог олон улсын стандартад нийцүүлэх зэрэг өргөн хүрээтэй ажлыг хийж
эхэлжээ. Зураг дээр Олон улсын маркшейдерүүдийн холбооны тэргүүлэгч
гишүүн, Монголын маркшейдерийн холбооны анхны ерөнхийлөгч Д.Дондов
хурал удирдаж байгаа нь /2004 он/
2. МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД НЭГТГЭСЭН ТӨРИЙН БУС УУГАН
БАЙГУУЛЛАГА-МУУҮА
1994 оны хавар, 5-р сарын 15-нд Политехникийн дээд сургуулийн гурван
давхарт байдаг лекцийн тэнхимд тус сургуулийн Б.Ишмэнд тэргүүтэй Уул
уурхайн тэнхимийнхэн, С.Мангалын удирддаг ТЭХҮЯ-ны Эрдэм шинжилгээ, зураг
төслийнхөн зэрэг мэргэжил нэг инженерүүд цуглан Монголын гэгдэх Уул уурхайн
ассоциацийг байгуулж байжээ. Энэ тухай тус нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч
П.Очирбат “Ардчилсан нийгмийн төрийн бус ууган байгууллага” гэж өргөмжилөн
дурссан байдаг.
Уул уурхайн ассоциаци байгуулах санааг Политехникийн дээд сургуульд
багшилж байгаад Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан Ч.Дүүжий анх
гаргасан ажээ. Тэрээр ажлын шугамаар гадаадад явахдаа мэргэжлийн дагуу
тэдний уул уурхайн салбарын үйл ажиллагааг сонирхож байжээ. Тэгээд мэргэжил
нэг, зарим нь хамт төгссөн нөхөддөө Монголдоо төрийн бус байгууллага байгуулах
санаа төрснөө ярьсан нь дэмжлэг авч ийнхүү өнөөгийн Монголын уул уурхайн
үндэсний ассоциацийг үүсгэн байгуулсан байна. Албан ёсоор бүртгүүлж амжаагүй ч
дэд доктор Ч.Тэгшсайхан, Г.Тулга нарыг дэд ерөнхийлөгчөөр, Гүйцэтгэх захирлаар
С.Толя /СнЗ-ийн дарга байсан Д.Содномын хүү, тухайн үед ГЯЯ-нд ажиллаж
байсан/-г сонгож орон тооны нэг ажилтан томилсон нь Ж.Жаргал /хожим нь МХЕГ-т
байцаагч болсон/ байжээ. Өнөөгийн төрийн бус байгууллагуудын нэгэн адил офис,
санхүүгийн асуудалтай тулгарч эхлээд Уул уурхайн хүрээлэнгийн нэг өрөөнд
байснаа ГЭБЯ-ны сайд Д.Цогбаатарын дэмжлэгээр ЭХГУУЯ-ны байрны 4 давхарт
нэг өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байв.
Эхний үед Ассоциацийн зорилго, салбарын хөгжил, нийгэмд үзүүлэх үр нөлөөг
сурталчилах ажил хийж байсан ч түүнийг нь ойлгож дэмжих хүмүүс, албан тушаалтан
цөөн байсан тул хэсэг хугацаанд ажлын үр дүн багатай, мартагдах хэмжээнд хүрчээ.
Иймээс салбарын нэр хүндтэй хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оруулах, бүр
тэднээр удирдуулах шаардлага гарч байжээ. Монгол Улсын анхны ерөнхийлөгч
П.Очирбатыг хүндэт ерөнхийлөгчөөр сонгож 1999 онд Эрдэнэтийн УБҮ-ийн ерөнхий
захирал Ш.Отгонбилэгийг МУУҮА-ын Ерөнхийлөгчөөр сонгосон ч тэрээр 2001 оны
эхээр осолд орж нас баржээ. Ш.Отгонбилэг ерөнхийлөгчөөр ажилласан богинохон
хугацаанд ассоциацийн дүрэмд өөрчлөлт оруулан байнгын ажиллагаатай ажлын
алба байгуулж хуулийн дагуу байгуулагдсан бусад ТББ-ыг эгнээндээ нэгтгэх, уул
уурхайн үйлдвэрүүд төвлөрсөн орон нутагт салбарууд байгуулахыг зорьж байв.
Тус байгууллагын эгнээнд “Монгол нүүрс”ассоциаци, “Монголын ашигт
малтмалын баяжуулагчдын холбоо”, “Монголын маркшейдерийн холбоо”,
“Монголын өрөмдлөгийн холбоо”, “Тэсэлгээний инженерүүдийн холбоо”,
“Тэсэлгээний ажил, үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”, “Алт үйлдвэрлэгчдийн
457
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
холбоо”, “Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо” зэрэг ажил нь тогтворжсон
олон арван ТББ нэгджээ.
Ш.Отгонбилэгийн сэргээсэн Ассоциацийн үйл ажиллагааг
АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайхан үргэлжлүүлэх үүрэг хүлээн авч
2001-2005 онд Ерөнхийлөгчөөр нь ажиллажээ. Энэ хүн геологи,
уул уурхайн төрийн захиргааны хэрэгжүүлэгч агентлагийг удирдаж
байсан учир Төрийн багууллага, олон нийтийн байгууллагын
ажлын уялдааг хангах, тэдний хооронд гүүр тавьж чадсан ажээ.
Түүнчлэн МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлаар 2001 оноос хойш
арван хэдэн жил тасралтгүй ажилласан металлурги Н.Алгаагийн
зохион байгуулах ур чадвар, тууштай байдал энэ байгууллагын
нэр хүндийг өргөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Энэ үеээс эхлэн салбарыг
гадаад, дотоодод сурталчилах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хийж байсан
Засгийн газрын олон ажлуудыг МУУҮА гүйцэтгэх болсон юм. Үүнээс өмнө энэ бүх
ажлыг салбарын яам, АМХЭГ хийдэг байв.
АМХЭГ санаачилж Засгийн газар, яам дэмжсэнээр “Дисковер Монголиа-2004”
олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах
хороо байгуулагдахад МУУҮА идэвхитэй оролцон туршлага хуримтлуулж дараагийн
жил бүрийн хурлуудыг уламжлал болгон амжилттай зохион байгуулж эхэлжээ.
Түүнчлэн 2008 оноос “MineTech” уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж
үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн гаргах болсон
байна. Тус үзэсгэлэнд оролцогчдын тоо жил бүр өсөж 40-75 болж байсан бөгөөд
эхний жил 1.5 сая ам.долларын худалдааны гэрээ хийгдэж байсан бол 2014 онд 4.5
сая ам.долларын гэрээ хийгдэж байжээ.
МУУҮА нь “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг
2012 оноос, Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, сар тутмын
“Ассоциацийн өдөр” тогтмол зохион байгуулж иржээ.
Тус төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр Дүүжиий, Ш.Отгонбилэг,
Д.Жаргалсайхан, Х.Бадамсүрэн, До.Ганболд, Д.Дамба нар сонгогдож байсан
бол Гүйцэтгэх захирлаар Н.Алгаа, Д.Энхболд, чиглэл хариуцсан менежерүүдээр
Б.Даваажаргал, Б.Батбилэг, О.Зоригт нар үр бүтээлтэй олон жил ажиллажээ.
3. МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБОО
Геологи уул уурхайн салбараас тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа
төрийн бус байгууллага бол Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо юм.
Тус холбоог 1998 оны 6 дугаар сарын 18-нд "Эрдэнэт” уулын баяжуулах эрдэнэт
ажилладаг баяжуулагч инженерүүд санаачлан байгуулж анхны ерөнхийлөгчөөр
М.Дамдинсүрэн ажиллаж байсан бол 2008-2012 онд Г.Шархүү, 2012-2016 онд
С.Давааням, 2017 оноос ШУТИС-ийн багш Б.Чинзориг ажиллаж байна. Гүйцэтгэх
захирлаар нь 1998 оноос Ш.Гэзэгт, Ж.Баатархүү,С.Давааням, 2011 оноос
Д.Цэрэнчимэд, 2011-2017 онуудад Ж.Батбаатар, 2017 оноос Ч.Эрдэнэням нар
ажиллаж байжээ.
Үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи 25 жилийн хугацаанд дотоод, гадаадын 23
байгууллага, 784 гишүүнтэй болон өргөжин тэлж мэргэжлийн 14 зөвлөлтэй, дотоод
гадаадын 10 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцан
технологийн мэдээлэл солилцдог байна.
458
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Холбооны төв оффис Эрдэнэт хотноо байрлан тасралтгүй үйл ажиллагаагаа
явуулж байсан бол 2017 оноос Холбооны удирдлага, оффисийг Улаанбаатар хот
руу шилжүүлжээ.
Гишүүддээ холбооны мэдээллийг шуурхай хүргэх үүднээс салбар зөвлөлийг
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, "Бор-Өндөр" УБҮ, Ш.Отгонбилэгийн
нэрэмжит Технологийн сургууль дээр, мөн зарим гишүүн байгууллагуудад холбооны
төлөөллийг ажиллуулж байна.
Тус холбооны ерөнхийлөгч Б.Чинзоригийн удирддаг Монголын Ашигт Малтмал
Баяжуулагчдын холбоо “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн
бага хурлаа 2022 оны 10-р сарын 21-нд амжилттай зохион байгуулжээ.
Б.Чинзориг:
“Монголын баяжуулагчид өнөөдөр зөвхөн үйлдвэр дээрээ
байх биш, баяжуулагчдын ололт амжилтыг дэлхийн хэмжээнд
олон улсын инженерүүдтэй хуваалцах түвшинд нэгэнт хүрчихсэн.
“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурлыг
"Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд..." уриатай явуулж
байгаа нь “Үйлдвэрийн хөгжил-Улсын хөгжил” гэсэн давхар утга
агуулж байгаа юм.
Дэлхийн томоохон улс орнуудын хэрэглээний бүтэц
өөрчлөгдсөнөөс хамаараад экспортын бүтээгдэхүүнд тавигдах
шаардлагууд хүссэн хүсээгүй өндөрсөөд эхэлж байна. Иймд
бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд байлгаж байж л экспортоос орж ирж байгаа
валютын нөөцийг бүрдүүлэхэд манай салбар гол үүргээ гүйцэтгэнэ.
Ашигт малтмал баяжуулах үйлдвэрүүдийн эрх зүйн орчин гээд тусгайлан бие
даасан дүрэм журмууд харьцангуй хязгаарлагдмал байсан. Сүүлийн жилүүдэд
өмнө нь ярьсан хэрэгцээ шаардлагууд гарснаар хууль эрх зүйн орчны шинэчлэл,
сайжруулалт зайлшгүй хэрэгтэй болсон. Иймээс УУХҮЯ,
АМГТГ, МАМБХ-ны хамтарсан ажлын хэсэг 2017, 2018 онд
баяжуулах үйлдвэрүүдийн төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг
зохион байгуулснаар 2019 онд “Баяжуулах үйлдвэрүүдэд
тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам” гэж
бие даасан эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж
байна. Энэ ажилд манай гишүүд маш өргөн хүрээтэй
оролцсон. Үүний дараа “Ашигт малтмалыг баяжуулах,
боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-
ийг 2020 онд шинэчлэн батлагдахад оролцлоо.
Ашигт малтмал баяжуулалтын технологи-инженер
мэргэжлээр хүний нөөцөө дотооддоо бэлдээд бид
өнөөдөр 30-аад жил болж байна. 1993 онд анх ашигт
малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр ШУТИС-
ийн Уул уурхайн сургуульд анхныхаа элсэлтийг авч
эхэлсэн. Эдүгээ 1998 онд төгссөн, анхны төгсөгчид
үйлдвэрлэл дээр 25 дахь жилдээ ажиллаж байна.
Энэ хугацаанд зөвхөн ШУТИС-аар тогтохгүй, Эрдэнэт,
Дарханы Технологийн сургууль, бусад хувийн их, дээд
сургуулиудад бэлдсэн 2000 орчим баяжуулагч инженер
459
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бүртгэлтэй байдаг. Олон улсад бэлтгэгдсэн 300 орчим баяжуулагч инженер бий
гэсэн судалгаатай байгаа. Хэдий тасралтгүй бэлдэж байгаа ч үйлдвэрийн өсөлт,
цар хүрээ тэлэлттэй уялдахаар үндсэн эрэлтээ төдийлөн хангаж чадахгүй байгаа
нь ажиглагдаж байна.
Манай баяжуулагч инженерүүд зарим уурхайнуудад очиход гадаадын
мэргэжилтнүүдтэй зохих түвшинд, зарим нь бүр илүү түвшинд ажиллаж
байгааг олон жишээгээр бахархалтайгаар хэлж чадна” гэж уламжлалт “Эрдэс
боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурлын үеэр ярьж байлаа.
4. УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ
Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг уялдуулах,
харилцан мэдээлэл солилцох, нэгдсэн бодлого баримтлан хууль эрх зүйн орчноо
сайжруулах, дэвшилтэт арга ажиллагааг сурталчилан нутагшуулах, боловсон
хүчний чадавхийг сайжруулах зорилгоор Холбоодын удирдлагуудын нэгдсэн
дээвэр холбоо байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал 2014 онд гарчээ. Төрийн
бус байгууллагуудын тухай 1997 оны хууль гарснаас хойш мэргэжлийн олон холбоо
байгуулагдсан ч ажлын үр өгөөж нь төдийлөн харагдахгүй, сурталчилагдахгүй
байсан нь ийм санал санаачлага гаргахад хүргэсэн байна.
Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн
үндэсний холбоо, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо,
Тэсэлгээний ажил үйлчилгээ, эрхлэгчдийн холбоо, Монголын далд уурхайн
мэргэшлийн холбоо, Геологи, уул уурхайн хөгжлийн төв гэсэн 5 ТББ-ын төлөөлөгчид
2015 оны 6-р сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулан Уул уурхайн мэргэжлийн
холбоодын зөвлөл НҮТББ-ыг үүсгэн байгуулагчаар бүртгүүлэн Ерөнхийлөгчөөр нь
тухайн үеийн салбарын сайдын зөвлөх Д.Цогбаатарыг сонгож гүйцэтгэх захирлаар
Д.Сүхбаатарыг томилсон байна. Өнөөдрийн байдлаар тус холбоонд 30 мэргэжлийн
чиглэлийн холбоо, байгууллага гишүүнээр элсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
УУМХЗ нь салбарын хууль, эрх зүйн шинэтгэл хийх, холбогдох хууль, дүрэм,
журам, стандартад өөрчлөлт оруулах, үйлдвэрлэлд шинэ техник, технологи
нэвтрүүлэх, стандарт мөрдүүлж, хэвшүүлэх, мэргэжлийн инженерүүдийн мэргэжил,
мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалт явуулах зэрэгт үндсэн
үйл ажиллагааг чиглүүлдэг байна.
Тус байгууллагын гишүүнээр зөвхөн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан
олон нийтийн байгууллага төдийгүй төр, засгийн харъяалалтай зарим байгууллага
элсэн бодлого чиглэлээ тодорхойлох, мэдээлэл солилцдог байна. Тухайлбал, уул
уурхайн салбарын олон инженерүүд ажиллаж байгаа Эрдэс боловсруулалтын
хүрээлэн ШУА-ийн харъяанд шилжиж, хүрээлэн статус нь төв болж салбарын
удирдлагаас гарсан ч гишүүнчлэлийн бүртгэлтэй байдаг ажээ. Түүнчлэн ШУТИС-
ын ГУУС, ШУТИС-ын харъяа Уул уурхайн хүрээлэн гэсэн хоёр байгууллага
гишүүнчлэлтэй юм.
Салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн, салбарыг хөгжүүлэх асуудлаар
тодорхой үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрсэн, бүтээл туурвисан, мэргэжилтэй
инженерүүдийг бэлтгэсэн хүмүүсийг шагнаж урамшуулах зорилгоор салбарын
тэргүүн дээд шагнал болох “Уурхайчдын алдрын од” хэмээх одонг санаачлан 2017
онд бий болгож жилд 2-3 хүнд олгож байна.
460
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гишүүн холбоодтой хамтран жил бүр салбарын ажилтны дунд спортын арга
хэмжээг уламжлал болгон зохион байгуулж “Экспо” үзэсгэлэнгийн хамтран зохион
байгуулагчаар оролцож эхэлжээ.
Мэргэжлийн холбоодыг өөрсдийн чиглэлээр гадаад харилцаагаа хөгжүүлэхэд
дэмжлэг үзүүлж Дэлхийн уул уурхайн конгресс байгууллагатай хамтын ажиллагааны
санамж бичиг байгуулсан бөгөөд тус байгууллагын 2022 оны жилийн ээлжит хурлыг
Улаанбаатар хотод зохион байгуулахад оролцож байгаа ажээ.
УУМХЗ нь уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх
олгох асуудлыг мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээг УУХҮЯ-тай байгуулж энэ
ажлыг хариуцан зохион байгуулах Зөвлөл, хороог байгуулсан байна.Үүнд:
Мэргэшсэн мэргэжилтний зөвлөл /9 гишүүн/:
Дарга, МУ-ын зөвлөх инженер Д.Сүхбаатар,
Гишүүд, док, проф, МУ-ын зөвлөх инженер С.Цэдэндорж
Док, дэд проф, МУ-ын зөвлөх инженер Б.Чинзориг
Док, дэд проф, МУ-ын зөвлөх инженер К.Хавалболот
Док, МУ-ын зөвлөх инженер Б.Бат-Очир
Док, МУ-ын зөвлөх инженер Г.Уранбайгаль
Док, МУ-ын зөвлөх инженер Ч.Тэгшсайхан
МУ-ын зөвлөх инженер Ч.Цогтбаатар
МУ-ын зөвлөх инженер Ю.Батсайхан
Ёс зүйн хороо /3 гишүүн/:
Дарга, дэд сайд асан, МУ-ын зөвлөх инженер З.Төмөрбаатар
Гишүүн, дэд сайд асан, МУ-ын зөвлөх инженер Д.Амгалан
Гишүүн, МУ-ын зөвлөх инженер Ж.Мөнхдэлгэр
Гишүүн байгууллагууд:
1. Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн
үндэсний холбоо – Д.Цогбаатар 99115878
2. Тэсэлгээний ажил үйлчилгээ, эрхлэгчдийн холбоо Ж.Жамъян 99114314
3. Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо – Б.Бат-Очир
99118463
4. Монголын далд уурхайн мэргэшлийн холбоо – Ч.Тэгшсайхан 99097505
5. Геологи, уул уурхайн хөгжлийн төв – Д.Болор 99097136
6. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо -Б.Чинзориг 99077796
7. Монголын маркшейдерийн холбоо – Ч.Отгонсод 99116682
8. Уул уурхайн үйлдвэрлэлийн технологичдын холбоо – С.Цэдэндорж
99133797
9. Жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо – Цэгмид 99086209
10. Монголын экспортлогчдын холбоо – Д.Галсандорж 99119356
11. Монголын эрдэс баялгийн эдийн засагч, менежментийн нийгэмлэг –
Ю.Батсайхан 99114985
461
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
12. Ашигт малтмалыг ил аргаар олборлогч технологич инженерүүдийн холбоо
– Ч.Энхбаяр 99119471
13. Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн – Г.Идэрхангай 91030305
14. Монголын уул уурхайн үйлдвэрийн цахилгаан, механикчдын холбоо –
К.Хавалболот 99096452
15. Монголын химич инженерүүдийн нэгдсэн холбоо Ч.Оюунбат 88112100
16. Монголын далд уурхайн инженерүүдийн холбоо – Б.Мөнхсүрэн 99016771
17. Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэг – Х.Владимир 99908027
18. Монголын уул уурхайн шинжлэх ухааны академи – П.Очирбат 99117505
19. Тэсэлгээний инженерийн холбоо – Д.Дамба 99113594
20. Монголын уул уурхайн тусгай зөвшөөрөл эрхлэгчдийн холбоо –
Б.Түмэнжаргал 99115387
21. Монголын хайлуур, жонш олборлон үйлдвэрлэгч, судлаачдын холбоо –
Д.Эрдэнэ 99117127
22. Монголын уул уурхайн зөвлөх инженерүүдийн холбоо – Т.Жигжидсүрэн
91912445
23. ШУТИС-ийн харъяа ГУУС – К.Хавалболот 99096452
24. ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэн – Л.Пүрэв 99092099
25. Монголын үндэсний газрын ховор элементийн холбоо – Ж.Мэндсайхан
9110455
26. Ашигт малтмалын судалгаа мэдэллийн төв – А.Хаумдас 99080356
27. Уул уурхайн мэргэшсэн инженерүүдийн төв – Д.Сарантуяа 99160868
28. Монголын гидрогеологичдийн холбоо – Н.Батсүх 91995545
29. Уул уурхайн аврах анги /харъяалал өөр болсон, аврагч уурхайчдын
төлөөлөлтэй/
30. ШУА-ийн харъяа Химийн хүрээлэнгийн Эрдэс боловсруулалтын төв
УУМХЗ-ийн хаяг: ЧД, 4-р хороо, Лааганы гудамж, 6-р хороолол, 122-р байр
73 тоот. Утас: Ерөнхийлөгч Д.Цогбаатар 99115878, гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар
99080035, Мэйл хаяг: [email protected] Вебсайт: Monmine.mn
5.“МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБОО” ТББ
Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо (МБУНДХ буюу “Дээвэр
Холбоо”) ТББ 2013 оны тавдугаар сарын 2-нд анхлан байгуулагджээ. Тус холбоо
бичил уурхайн 66 төрийн бус байгууллага, 6200 орчим гишүүдийнхээ эрх ашгийг
хамгаалах, байгаль орчинд хал багатай, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэх
үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Бичил уурхайчдын өөрсдийнх нь төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Монгол
орон даяар явж, иргэд, хувиараа ашигт малтмал олборлож буй бүхий л нутаг, газарт
хүрч 3,000 гаруй хүний саналыг сонсон тэдний өмнө тулгамдаж буй асуудлууд,
шийдвэрлэх гарц, арга замуудыг судлахдаа бичил уурхайчдын асуудлыг төр засагт
хүргэх, эрхийг нь хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулах нэгдсэн
462
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байгууллага шаардлагатай байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ингээд 2013 оны
тавдугаар сарын 1-2-нд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн бичил уурхайчдын
250 гаруй төлөөлөгчид оролцсон бичил уурхайчдын анхны Их хурлыг Төрийн
ордонд хийж Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоог байгуулжээ.
“Дээвэр Холбоо” байгуулагдсанаасаа хойш бүх гишүүдийнхээ Их хурлыг
гурван удаа Улаанбаатар хотноо хийсэн бөгөөд бичил уурхайчдаа нэгэн дээвэр
доор нэгтгэсний таван жилийн ойгоо 2018 оны 12 дугаар сарын 16-нд тэмдэглэн 3 дугаар
их хурлаа хамт хийжээ. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг дэмжих үүднээс
Дээвэр Холбооны мэдээллийн хуудсыг улирал тутам гаргаж, гишүүд, төрийн бус
байгууллагууддаа түгээн, эргээд тэднээс санал аван ажиллахын зэрэгцээ 2015
оноос эхлэн бусад байгууллагуудтай гэрээ байгуулан хамтарч ажиллаж байжээ.
Энэ холбоо эгнээндээ 15 аймгийн 45 сумын 79 гишүүн байгууллага, 429
нөхөрлөлийн 6300 гаруй гишүүнийг нэгтгэжээ. Тус холбоо нь бичил уурхайчдаа
зохион байгуулалтад оруулж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь
мэргэжлийн тусалцаа үзүүлж нөхөн сэргээлт хийж орон нутагтаа хүлээлгэн өгдөг
болгох зорилт тавьдаг байна. Тэд Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой
бичил уурхай” төсөлтэй хамтран ажилласнаар бичил уурхайчдыг орлогын нэмэлт
эх үүсвэр, хуримтлалтай болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үр
өгөөжтэй олон ажил хийснээ Их хурлын үеэр тэмдэглэж байжээ. Баянхонгорын
“ХАМОДХ” ТББ бичил уурхайчдын олборлосон эко алтыг дэлхийн зах зээлд
таниулан борлуулсан Азийн анхдагч байгууллага гэдгээрээ бахархдаг байна.
Удирдах Зөвлөлийн гишүүд /2018 он/ Гүйцэтгэх захирал Д.Баярмаа гишүүддээ
2016 оны ажлаа тайлагнаж байгаа нь
МБУНДХ-ны гишүүдийн Зөвлөлдөх уулзалт – 2016 оны 12 сарын 8-ны өдөр
463
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
6. ТББ - ХӨДӨЛГӨӨНҮҮД
Уул уурхайн салбар өнгөрсөн 100 жилийн бахархалт түүх туулахдаа эх
орны хөгжил, ард түмний төлөө газрын баялгаа өргөн дээжилж өгөөжөө өгсөн
буянтай үйл хийж байсан ч алдаж онох зүйл дээр, доргүй олон байсан билээ.
Эх оронд тулгарсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван гарахын тулд
ашигт малтмалаа олборлохдоо туршлага дутан байгаль орчноо зүй ёсоор
хайрлаж чадаагүй, ус ундрага, бэлчээр нутгаа бүрэн бүтэн байлгахад хангалтгүй
анхаарч ирсэн дутагдал байсан. Үүнийг нийгмийн бүхий л давхарга ажиглаж
байсныг төлөөлөн дуу хоолойгоо гарган үгээ хэлж, дохио санамж өгч илэрсэн
дутагдлуудыг арилгуулахын төлөө явж байсныг тэмдэглэн дурсах учиртай.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
болсон олон хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд 1990-ээд оны эхнээс нийгэм-
эдийн засгийн олон салбарыг хамран үүсч идэвхитэй үйл ажиллагаа явуулж
эхэлсэн билээ. Тэд юуны өмнө геологи, уул уурхайн салбарын компаниудын үйл
ажилллагаа, тэдний байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг хурцаар
тусган авч шүүмжпэх нь өдөр ирэх тутам олширч сөрөг үзэгдлүүдийг засаж
залруулахаар зүтгэж байжээ. Тэдгээрийн дундаас “Онги голынхон”, “Хонгор
нутгийн дуудлага”, Суварган цэнхэр”, “Тосон Заамар”, “Ардын элч”, “Онон-
Улз голынхон”, Өмнөговь аймгийн “Уугуул” зэрэг төрийн бус байгууллагууд
хамгийн идэвхитэй ажиллаж байв. Тэд 2005 онд засгийн газрын тэргүүнтэй
уулзалж тодорхой асуудлууд дэвшүүлэн тавьж хүрээгээ өргөтгөн Хөдөлгөөн
гэж нэрлэгдэн зарим тохиолдолд хууль ёс зөрчих хэмжээнд хүртэл бухимдаж
байжээ. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны мэргэжпийн
байгууллага, АМХЭГ, АМГТХЭГ тэдний тавьж байгаа шаардлагыг анхааралтай
судлан санал, дүгнэлт, тайлбар, танилцуулгаа салбарын бодлогын Яамаар
дамжуулан хууль тогтоочдод тухай бүр хүргүүлж байжээ.
Гэхдээ хөдөлгөөнүүдийн тавьж байгаа хүсэлт, шаардлагууд нь ерөнхийдөө
байгаль орчныг хамгаалах талаар үүргээ хангалтгүй биелүүлж байгаа уурхайд
орон нутгийн эзэн болох удирдлага, байгаль орчны мэргэжлийн хяналтын
байгуулагууд зарчмын шаардлага тавьж тухай бүр хариуцлага тооцож
байгаагүйтэй холбоотой байсан юм.
АМГТХЭГ-аас байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ хангалтгүй биелүүлж
байгаа компаниудын удирдлагатай тооцох хариуцлагыг чангатгах зорилгоор
Байгаль хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт 3 заалт оруулах
хуулийн төсөл боловсруулан 2004 онд Засгийн газар, УИХ-ын байнгын хороодод
танилцуулсан байна. Төрийн бус зарим байгууллагуудын тавьсан шаардлага,
түүнд АМХЭГ. АМГТХЭГ-ын өгч байсан дүгнэлт, хариултуудын жишиг /2005 он/
дараах байдалтай байжээ.
464
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Онги голынхон” хөдөлгөөн:
“Онги голынхон” хөдөлгөөний тавьж байгаа АМГТХЭГ-ын санал, дүгнэлт
шаардлагууд
1 Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2.4 заалт буюу
Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн
баялгийг зүй зохистой ашиглах тухай заалтыг
Засгийн газар, яамд, орон нутгийн удирдлага, алт
олборлодог аж ахуйн нэгжүүд биелүүлэхгүй байна
2 Засгийн газрын тухай хуулийн 11.4 дүгээр
заалт буюу байгалийн аюул, гамшиг, орчны ноцтой Апт олборлодог үйлдвэрүүдийн
бохирдлоос сэргийлэх, тэдгээрээс учирсан хор
гаргаж байгаа зөрчлийг
уршгийг арилгахад улс олон нийтийн байгууллага, арилгуулах талаар мэргэжлийн
иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж
хяналтын байгууллагууд
шаардлагатай арга хэмжээг авна гэсэн заалтыг
болон орон нутгийн удирдлага
зөрчсөнөөс байгаль экологи улам сүйтгэгдсээр
дорвитой арга хэмжээ авахгүй
байна
байна.
3 Байгаль орчныг хамгаалах тухай хуульийн Орон нутгийн удирдлагадаа
5.2.1, 5.2.4 дэхь заалтыг зөрчин Онгийн гол, хандан олон түмэнд байнга
Улаан нуурын ай сав газарт хүний буруутай үйл танилцуулахыг шаардах
ажиллагаанаас бий болсон сөрөг үр дагаврыг нь зүйтэй. Уул уурхайн
зохицуулах талаар төрөөс тодорхой алхам үйлдвэрүүд Ашигт малтмалын
хийхгүй байна. Апт олборлогчдын байгаль орчныг тухай хуулийн 30.6 заалтын
нөхөн сэргээх төлөвлөгөөний тайлан, нутгийн дагуу байгаль хамгаалах
захиргааны байгууллагатай байгуулсан газар, ус төлөвлөгөөг аймаг, сумын
ашиглах гэрээг олон нийтэд таниулахгүй байна. засаг даргад хүргүүлэх ёстой.
4 Хуулийн 14.3 дугаар заалтыг зөрчин БО-ны Байгаль орчны яамны
сайдын 2002.09.13-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэх эрхийн асуудал
“Эрэл” ХХК-ийн Өлтийн алтны уурхайн үйл юм.
ажиллагааг түдгэлзүүлэн Өвөр өлтийн голыг
нөхөн сэргээлэх зэрэг шийдвэрүүд хэрэгжихгүй
байна.
4 Хуулийн 15 дугаар заалтыг зөрчин Уянга сумын Орон нутгийн удирдлага нөхөн
нутагт байдаг Буянт гол, Цагаан гол, Нарийний сэргээсэн талбайг хүлээн авах
голуудын эхэнд “Хаангарьд” ХХК нөхөн сэргээлт үүрэгтэй. Газрын хэвлийн
хийлгүй орхисон тухай хуулийн 20.2.4.-ийн
дагуу нутгийн захиргааны
байгууяагад хүлээлгэн өгөх
ёстой.
6 Хуулийн 31.2., 31.4 дүгээр заалт зөрчигдөн Төлөвлөгөө тайланг орон
Байгаль орчинг нөхөн сэргээх төлөвлөгөө, нутгийн удирдлага Ашигт
түүний тайлан нь олон нийтэд тавигдахгүй малтмалын тухай хуулийн
байгаагаас энэ талаар юу хийдэг нь 30.6 заалтын дагуу шаардан
тодорхойгүй байна. авч ил тод байлгах үүрэгтэй
7 Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар Байгаль орчны яамнаас
зүйлийн Байгаль орчныг хамгаалах талаар байгаль орчинд нөлөөлөх
ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн байдлын үнэлгээ хийлгэдэг
эрх үүрэг хэрэгжихгүй байна. бөгөөд түүний хэрэгжилтэнд
хяналт тавих үүрэгтэй байдаг
465
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
8 Голын гольдрол өөрчлөгдөхөд мөрдөх журам Засаг дарга болон байгаль
хэрэгжихгүй байна. орчны байцаагчид үүргээ
биелүүлдэггүй
9 Олборлолтын явцад эвдэрсэн талбайн дөнгөж АМГТХЭГ-ын УУГ-аас жил бүр
10 хувьд нөхөн сэргээлт хийгдэж байна. нөхөн сэргээх талбайн хэмжээ,
зарцуулах хөрөнгийн хэмжээг
Байгаль орчныг хамгаалах
төлөвлөгөөнд нь тусгуулдаг
бөгөөд БОЯ төлөвлөгөөг
баталдаг боловч түүний
гүйцэтгэлийг хянаж хариуцлага
тооцох нь сул байна.
Өмнөговь аймгийн “Уугуул” хөдөлгөөн
“Уугуул” хөдөлгөөнөөс тавьж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх
байгаа шаардлага газрын санал, дугнэлт, тайлбар
1 Орон нутгийн хөгжилд тухайн газар АМГТХЭГ зүгээс: тодорхой саналууд дэвшүүлж
орноос олборлож байгаа баялгийн байсан бегөөд үүнд юуны өмнө Ашигт малтмалын
тодорхой хувийг зарцуулах асуудал тухай хуулийн дагуу ашигт малтмал ашигласны
нөөцийн төлбөрөөс орон нутагт өгөх заалтыг
хэрэгжүүлэх, улмаар лицензийн төлбөрийн тодорхой
хувийгсум, аймаг, улсын төвлөрсөн төсөвтхэсэгчлэн
хуваарилуулах саналыг тавьж байна. Одоогоор
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын
төвлөрсөн төсөвт татан авч дахин хуваарилалтанд
оруулснаар суманд үзүүлэх өгөөж бага байгаа нь
малын бэлчээрээ ашиглуулж байгаа ард иргэдийн
сэтгэлд нийцэхгүй байгаа юм. Дээрхи хүсэлт
хэрэгжихгүй байгаагаас үүдэн орон нутгийн засаг
захиргаа нутаг дэвсгэрээ бүхэлд нь тусгай хэрэгцээнд
авахад хүргэж байна. Энэ нь геологи, уул уурхайн
салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа
юм. АМГТХЭГ ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөр болон лицензийн төлбөрийг төвлөрүүлээд 25
хувийг тухайн суманд, 25 хувийг аймагт нь, үлдсэн
50 хувийг улсын төвлөрсөн төсөвт авах саналтай
байна. Олон арван тонн алтаа олборлуулсан Заамар
сумын төвийн хөгжил ч энэ асуудлыг шийдвэрлэхийг
шаардаж байна.
2 Ямар нэгэн хучлагагүй замаар Хууль зөрчсөн тодорхой үйлдлүүд дээр байгаль
хүнд даацын тэрэгнүүд ачааны орчин, мэргэжлийн хяналтын байгууллагууд хуулийн
бүтээлэгггүй өдөр шөнөгүй нүүрс дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ
зөөснөөс ихээхэн тоос босч авах эрхтэй.
уурхайн хог хаягдал, чанарын
шаардлагагүй нүүрсний хамт
гадагш нь гарган овоолдгоос тэр
хавийн газрыгэкологийн сүйрэлд
оруулж бэлчээрийн мал аж ахуй
болон бэлчээрт ноцтой хор нөлөө
учруулдаг
466
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
3 Орон нутгийнханд нүүрсээ Нүүрс олборлогч компаниуд тодорхой
хятадуудаас 3 дахин их үнээр хэмжээний хөрөнгө оруулж уурхай байгуулсан
зардаг тул урьд нь оруулсан хөрөнгө оруулалтаа
түргэн нөхөхийн тулд томоохон хэрэглэгч болох
хятадын зах зээлд аль болох ашигтай борлуулах
эрмэлзэлтэй байх ёстой учир үр ашгийн эдийн
засгийн тооцоог үндэслэн экспортлож байгаа
гэж үзэж байна. Энэ асуудал компаниудын
санааг зовоож байгаа бөгөөд, тухайлбал
Монголын алт /МАК/ ХХК дотооддоо дээд тал нь
4500 7/тн-оор зардаг бөгөөд хятадуудад хэдээр
зарж байгаа талаар тодорхой баримт байвал
тус хөдөлгөөнийхөн түүнийг гаргаж өгөх хүсэлт
тавьж байна.
44 Монгол ажилчдын цалин хятад АМГТХЭГ-т энэ талаар мэдээлэл байхгүй бөгөөд
ажилчдаас 10 дахин бага байдаг олборлогч компани гэрээт ажиллагсадаа яаж
цалинжуулахаа өөрсдөө шийдвэрлэдэг бөгөөд
үүнийг үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоогоор
шийдвэрлэдэг.
55 Ашигт малтмалын тухай Монгол Улсын эрдэс баялгийн салбарт томоохон
хууль,түүний зарим заалтууд үүрэг гүйцэтгэж байгаа уул уурхайн томоохон
ард түмэн, улс орны эрх ашигт үйлдвэрүүд, тухайлбал, Эрдэнэт, Багануур,
нийцэхгүй байгаа тул яаралтай Бор- өндөр зэрэг уурхайнууд нь цэвэр гадаадын
өөрчлөх хэрэгтэй. Хуулийг зээл, тусламж дээр байгуулагдан ажиллаж зах
өөрчлөх хүртэл Оюу толгойн зээлийн эдийн засагт шилжих хүнд хүчир үеийн
тогтвортой байдлын гэрээг бэрхшээлийг даван туулахад үнэлж баршгүй
батлах асуудлыг хойшлуулахыг ач холбогдолоо өгсөн бөгөөд Алт хөтөлбөр
шаардаж байна. хэрэгжсэнээр байгуулагдсан алтны уурхайнуудын
хамт эх орны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний
54 хувь, экспортын орлогын 65 орчим хувийг
үйлдвэрлэж байна. Эндээс олсон орлого
өнөөдрийн төсвийн орлогыг бүрдүүлэх, хүн амын
цалин, тэтгэвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг
нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг
гүйцэтгэж байна.
Засгийн газрууд ашигт малтмалын томоохон орд
нээдэг ч түүнийгээ ашиглах үйлдвэр байгуулах
хөрөнгийг гаргах боломжгүй байсан бөгөөд энэ нь
геологи, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө
оруулагчдыг татан оруулах хууль эрх зүйн таатай
орчин бий болгох бодит шаардлага аий болгосон
билээ.Газрын баялгийг нээхэд зарцуулж байгаа
хөрөнгө нь хайгуул хийхээс өмнө байхгүй байсан
гэж үзэж болох баялгийг бий болгож байгаагаараа
үнэлэхэд бэрх херөнгө юм. Ашиг олохоор эрсдэл
гарган хөрөнгөө зарах хөрөнгө оруулагчийг татах
талаар дэлхийн улс орон бүр өнөөдөр уралдаж
байна.
467
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Томоохон орд нээх, ашиглах хөрөнгөтэй үндэсний
компани ч дэлхийн практикт ашиглагдаж буй
арга замаар ажиллах нь ойлгомжтой. Тэд нэгэнт
зарцуулсан хөрөнгөө эргэж нөхөн ашиг олох гэж
байгаа гадаадын аль ч компаниас дутахгүйгээр
таатай нөхцөлийг Монгол улсын хуулийн дагуу
хайх болно. Ашигт малтмалын тухай хууль нь
гадаад, дотоодын компаниудыг тэгш эрхтэйгээр
хайгуул хийх, ашиглах эрх олгодог. Гадаад,
дотоодын ямар ч компани зарцуулсан хөрөнгө нь
анх тооцоолсон ашиг
6 авчирсаар байлгахын тулд аливаа орны засгийн
газартай тогтвортой байдлын гэрээ байгуулдаг
бөгөөд орд ашиглах үед байсан татвар,
санхүү, хууль эрх зүйн орчинг тогтвортой
байлган тооцолсон зардал, ашгийн харьцааг
алдагдуулахгүй байлгахыг хүсдэг юм.
Айвенхоу майнз монголиа ХХК нь 2004 онд
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Сангийн
яамтай Тогтвортой байдлын гэрээ байгуулах
санал, төслөө ирүүлээд байгаа бөгөөд Сангийн
яам дээр байгуулсан ажлын хэсэг уг саналын
төслийг нь судалж эх орны эдийн засагт аль
болох ашигтай болгох чиглэлээр ажиллаж
байна.
66 Лиценз олголт дээр тухайн Ашигтмалтмалынтухайхууль1997ондбатлагдан
8нутгийн сум, багийн ИТХ-ын гарахад АМХЭГ-аас хайгуул, ашиглалтын
9шийдвэр гаргуулсны дараа лиценз олгохгүй байх газар нутгийнхаа тухай
түүн дээр үндэслэн зохих эрх10 мэдээллийг ирүүлэн ГУУКА-нд бүртгүүлэхийг
бүхий байгууллага 11судлан хүссэн албан бичиг бүх аймагт явуулж байсан
шийдвэрлэдэг байхыг хуульчах боловч хариу ирүүлсэн аймагбайхгүй байсан
билээ. Иймээс нэгэнт батлагдсан хуулийн дагуу
өргөдөл гаргасан хуулийн этгээдэд лиценз олгох
эрх ГУУКА-нд нээлттэй болсон юм. Монгол
орон эрдсийн баялгийн нөөц ихтэй учир гадаад
дотоодын хөрөнгө оруулагчид ирээдүй бүхий
талбайнуудыг лицензээр авч эхэлсэн.
Дэд бүтэц хөгжөөгүй манай орны хувьд алтны
олборлолт хамгийн ашигтай байсан тул лиценз
авалт өргөжин өнөөдөр Монгол орны 1.5 сая
км хавтгай дөрвөлжин км нутгийн 40 орчим
хувьд хайгуул, ашиглалтын лиценз олгогдоод
байна. Орон нутгийн эрх. баригчдын шахалтаар
2003 оноос Аж ахуйн нэгж байгууллагын үйл
ажиллагааны тухай хуулийн дагуу аймаг,
нийслэлийн засаг даргын саналыг авсны үндсэн
дээр хайгуул. ашиглалтын лиценз олгодог
болсон.
468
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гэвч энэ нь эргээд орон нутгийн үндсэн эрх ашиг
гэхээсээ илүү орон нутгийн засаг захиргааны
байгууллагын хүнд сурталтнуудын авилгалын
нэг эх сурвалж болон геологи, уул уурхайн
салбарын хөгжлийг сааруулах хүчин зүйл
болсон байгааг анхаарах нь зүйтэй
77 Ашигт малтмалын нөөц Дэлхийн улс орнууд Ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөрийн 2.5 хувийг ашигласны төлбөрийг борлуулалтын орлогын
ард түмэн зөвшөөрөхгүй байгаа тодорхой хувьд ногдуулдаг. Манай улсын хувьд
бөгөөд үүнийг 20 хувь болгон дэлхийн дундаж төвшинд байдаг боловч дэлхийн
нэмэгдүүлэх зэсийн 37 хувийг үйлдвэрлэдэг Чилид /бусад олон
орон бий / энэ төрлийн ямар ч татвар ногдуупдагггүй
билээ. Өнөөдөр манай Эрдэнэт үйлдвэр дэлхийн
зэсийн дөнгөж нэг /1/ хувийг үйлдвэрлэж байна.
Эдийн засгийн үр ашгийн тооцоо хийж мэддэг
гадаад, дотоодын хэн ч тэр борлуулалтын орлогын
20 хувийг ашигт малтмалын нөөцийн төлбөрт
авдаг улс оронд байгаа эсэх нь мэдэгдэхгүй
ордын хайгуул хийх зорилгоор хэзээ ч хөрөнгө
оруулахгүй. Гэтэл өнөөдөр алтны шороон орд
ашиглагчдад ногдуулж байгаа 7.5 хувийг их байна
гэж шүүмжилдэг үйлдвэрлэгчид байсаар байна.
88 Лиценз эзэмшигч хуулийн этгээд Хайгуулын ажлын үр дүнг Засгийн газраас
хайгуул хийгдсэний дараа хайгуулын олгосон эрх бүхий Эрдэс баялгийн зөвлөл
тайлангаа олон улсын болон судлан хурлаараа хэлэлцэж эдийн засгийн
монголын эксперт байгууллагаар үр өгөөжтэй эсэхэд үнэлэлт өгдөг бөгөөд
дүгнэлт гаргуулах тухай заалт, илрүүлсэн нөөцийг нь улсын бүртгэлд
хайгуулын тайлангаа Монгол бүртгэх эсэх, тус ордын эдийн засгийн ач
Улсын Засгийн газарт хэлэлцүүлж холбогдолын тухай санал, дүгнэлтээ гаргадаг
батлуулах тухай заалт билээ. Ашигт малтмалын томоохон ордуудын
тухайд гадаад, дотоодын хөндлөнгийн
шинжээчдийн дүгнэлт ашигладаг. Хуулийн
дагуух энэ практик эх орны эрх ашигт
харшлахгүй байгаа.
99 Хайгуул хийгдсэн баялгийг ашиглах Улсын Их Хурал хууль нь тогтоогч байгууллага
ТЭЗҮ-ийг тухайн компани, Монгол юм.
Улсын Засгийн газартай хамтран
боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх
тухай заалтуудыг тус тус нэмж
оруулах
110 Тогтвортой байдлын гэрээг Тогтвортой байдлын гэрээг 2 сая ам.доллараас
лиценз эзэмшигч, Сангийн сайд, дээш хөрөнгө оруулагчтай байгуулахаар
тухайн нутгийн Иргэдийн хурлын хуульчилсан байдаг бөгөөд Монгол Улсыг
байгууллага гэсэн гурвалсан төлөөлж Сангийн сайд байгуулдаг бөгөөд
төлөөлөл гарын үсэг зурж хүлээн энэ асуудалд анхааралтай хандан үндэсний
зөвшеерснөөр батлах тухай заалт мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг
байгуулдаг. Энэ ажпын хэсэг нь уг гэрээний
төсөл орон нутгийн эрх ашигт хэрхэн нийцэж
байгаад онцгой анхаарал тавьдаг юм. Монгол
Улс унитар засаглалтай учир орон нутгийн эрх
ашгийг түүнд нийцүүлэн шийдвэрлэдэг билээ.
469
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
111 Холбогдох хуулиудын харилцаа Энэ чиглэлд гарах нөлөө бүхий эрх зүйн
төгс зохицуулагдаагүй байгаа тул аливаа актууд нь хөрөнгө оруулагчдыг
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр татахад саад болохгүй байх нь зүйтэй. Сэлэнгэ
үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн хоёр сум дамжин оршдог Бороо
гадаадын хөрөнгө оруулалттай гоулд ХХК нь орон нутгийн удирдлагуудтай
уул уурхайн чиглэлийн компаниуд харилцан тохирч тус үйлдвэрт ажиллагсадыг
болон орон нутгийн засаг захиргаа, орон нутгаас элсүүлэх, тэднийг сурган
ард иргэдийн хамтын ажиллагааг мэргэжил олгох чиглэлээр харилцан гэрээ
зохицуулах Засгийн газрын тусгай байгуулан ажиллаж тодорхой амжилтанд
журам яаралтай бэлтгэх хүрч байгаа бөгөөд хоёр сумын орон нутгийг
хөгжүүлэх санд тус компаниас сум бүрд нь
100 мянган ам.доллар өгч нийгмийн асуудлаа
шийдвэрлэхэд нь туслаж байгаа туршлага
байна. Үүнийг ямар нэгэн дүрэм, журмын
зохицуулалт шаардахгүйгээр хийж байна.
Гэхдээ энэ чиглэлийн эрх зүйн акт гаргахдаа
түүнийг аль нэгэн хуульд харшлахгүй байхад
анхаарах нь зүйтэй.
112 Монголын ард түмний хөрөнгөөр Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
олон жил хайгуул хийгдэж үед хайгуулыг нь хийсэн ордыг ашиглах
нөөц нь нэгэнт тогтоогдсон лиценз авагч тэр үед тогтоогдсон нөөцийг
Тавантолгой зэрэг орд газарт ашиглах лиценз авах уу эсвэл өөрийн
эрх мэдэлтнүүд дахин хайгуулын хүчээр байгаа эсэхийг нь баталгаажуулах
лиценз аваад байгаа болон ер нь уу гэдэг асуудалтай тулгардаг тул эхлээд
хайгуулын лиценз авч түүнийгээ хайгуулын лиценз авъя, дараа нь ашиглая
цааш нь дамлаж байгааг зогсоох гэх дүгнэлт гаргадаг байна. Энэ нөхцөл
байдлыг харгалзан Ашигт малтмалын тухай
хуульд нөөц нь тогтоогдсон гэж үзэж байгаа
орд газарт хайгуулын лиценз авч болох
тухай заалт орсон юм. Хэрвээ ордын нөөц
баталгаатай байгаа бол хайгуулгүйгээр
ашиглаад эхлэх учиртай. Уул уурхайн
салбар маш их хөрөнгө оруулалт шаарддаг
салбар учир эрсдэлийг хамгийн бага байлгах
сонирхол хөрөнгө оруулагч хэнд ч төрдөг
бөгөөд үүнийг зөв ойлгох учиртай. Үүний
нэг тод жишээ бол Бороогийн алтны үндсэн
орд ашиглахыг сонирхогч компаниуд олон
жил эргэлзэж хөрөнгө оруулахгүй байсан
бөгөөд Бороо гоулд ХХК нэмэлт хайгуулд 3-4
жил зарцуулаад нөөцийг баталгаажуулсны
эцэст 2002-2003 онд ашиглах үйлдвэрээ
барьж 2003 оны эцсээр олборлолт явуулан
бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн юм.
113 Говийн хөгжлийн санаачлага Энэхүү төслийг боловсруулахад нутгийн
төслийг боловсруулахад нутгийн иргэдийн төлөөлөгчид оролцох бүрэн
ард түмний санал хүсэлтийг боломжтой.
илүү тусгахыг шаардахын сацуу
“Уугуул” хөдөлгөөнөөс төлөөлөл
оролцуулах
470
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН
АХМАДЫН ХОЛБОО ТББ
Байгуулагдсан он: 1999.06.19
Холбооны удирдлага:Тэргүүн Г.Сугаржав, Удирдлагын Зөвлөлийн
гишүүд: Х.Уламбаяр, Ж.Сумъяа/АҮГА/, Д.Баярсайхан, Ч.Базарсад, Н.Даваахүү,
Ж.Алтанчимэг, Т.Гансүх ба хүндэт тэргүүн И.Логшир
Түүхэн товчоо: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Жаргалсайхан,
захиргааны хэлтсийн дарга Л.Бямбажав, геологийн салбарын ахмад ажилтан
Ц.Дамдиндорж нар анх санаачлан Удирдах зөвлөлөө Б.Адъяа, Ж.Алтанчимэг,
Б.Бэгзсүрэн, Г.Бадарч, Д.Баянжаргал, Н.Даваахүү, Ж.Дамба, М.Дорж.
Ц.Дамдиндорж, М.Дамдинсүрэн, Г.Дорж, Г.Доржрэнцэн, Д.Лхавгасүрэн, Н.Түвдэн,
Я.Гомбосүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь Ц.Дамдиндоржийг
сонгосон байна. 2002 оноос мөн АМХЭГ-ын удирдлагаас санал болгосны дагуу
ахмад геологич И.Логширыг Холбооны тэргүүнээр сонгосон ба 2016 оноос УЗ-
ийн шийдвэрээр Г.Сугаржав Холбооны тэргүүнээр сонгогдон дээрхи УЗ-ийн
бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бүтэц, зохион
байгуулалт: Геологи, уул
уурхайн салбарын ахмадын
холбоо /хойшид Холбоо гэх/
1999.06.29-нд Холбооны
дүрмээ батлаж 2017.03.14
бүх гишүүдийн хурлаар
шинэчилснийг мөрдлөгө
болгон ажиллаж байна.
Холбооны ЭРХЭМ ЗОРИЛГО
1.Салбарын ахмадуудын эрх ашгийг хамгаалах тэдэнд хөнгөлөлт үйлчилгээ
үзүүлэх, халамж анхаарал тавих төр засгаас гарсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх,
улс орон болон геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн мэргэжил,
чадварын хирээр нэмэр болох гэсэн ахмадуудын хүсэл эрмэлзэлийг дэмжиж,
туслалцаа үзүүлэхэд оршино.
471
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2. Гишүүд, ахмадууын амьдрал, ахуйн нөхцөл, эрүүл мэнд, нийгэм халамж
үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор төр,
захиргаа, төрийнбус олон нийтийн гадаад, дотоод халамж үйлчилгээ, буяны
байгууллага, иргэдтэй холбоо тогтоонхамтран ажиллах
3. Геологи, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэж буй өмчийн бүх хэвшлийн
байгууллагатай хамтран ажиллаж, ахмадуудын эрх ашгийг хамгаалах
байгууллагатай болгох, тэдгээрийн хүч бололцоог ахмадуудынхаа нийгмийн
асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлдэг болгохыг эрмэлзэх
Үйл ажиллагааны үндсэн зарчим:
1. Холбоо нь ил тод, нээлттэй, гишүүддээ тэгш үйлчилсэн, гишүүддээ тэгш
үйлчилсэн, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах
2. Ахмадуудын нэр төр, эрх ашгийг хамгаалах, хүндэтгэл үзүүлэх талаар
Ахмадын бүх шатны болон Төр, захиргаа, аж ахуйтүүнчлэн төрийн бус
байгууллагуудтай хамтран ажиллах
3. Ахмадуудын санал бодол, бүтээлч эх оронч сэтгэхүй, ажил мэргэжлийн
өндөр ур чадвар, амьдралын арвин баялаг туршлагыг залуу үеийхэнд өвлүүлж,
ахмад залуу үеийн залгамж халааг бэхжүүлэх
4. Ахмад настанг рүндэтгэх, тэтгэж асрах үүргээ биелүүлэхгүй байгаа
байгууллага, үр хүүхэд, иргэдэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах,
зөвлөлгөө өгөх, дэмжиж туслах
5. Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд үндсэн үйл ажиллагаа
явуулах бөгөөд дотоодод болон олон улсын хүрээнд ижил төстэй мэргэжлийн
байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд түүнчлэн орон нутагт
салбар, хэсгүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулах ба захиалагч байгууллагын
хүсэлтээр мэргэжлийн аудит, экспертизийн ажил хийж гүйцэтгэх, ахмадуудыг
өөрөө болон бусадтай хамтран хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх,
холбогдох байгууллагуудад санал тавих
6. Ахмадуудыг эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, семинар болон
соёл урлаг, биеийн тамирын арга хэмжээнд өргөн оролцуулах, тэднийг эрүүл
мэндээ сайжруулах, нөхөн сэргээх, урт наслахтай холбогдсон арга хэмжээг зохион
байгуулахад идэвхтэй оролцох зэрэг нийгмийн идэвх гаргах боломжийг нээж өгөхөд
нь туслах
Гишүүд, дэмжигчид: 300 гаруй гишүүн, дэмжигчтэй.
Гишүүн байгууллага: 10-аад гишүүн байгууллагатай.
Бусад:
Цахим хаяг:g_sugarjav@ yahoo.com ба sugarjav.ge@ gmail.com
Фасебүүк хаяг: GEEDER SUGARJAV, Харилцах утас: +976 99714366
Шуудангийн хаяг: Байр 53в -100тоот, Алтай хотхон, 24-р хороо, Баянгол
дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
472
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XXII БҮЛЭГ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТ ТАТАЖ ЭХЭЛСЭН НЬ,
2000-2005
50
473
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ХОРИНХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЧИГЛЭЛЭЭР 1990-ЭЭД
ОНООС ХОЙШ ХИЙЖ БАЙСАН ЗАРИМ АЖЛУУД...
Салбарын яам, агентлаг геологи, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө
оруулалт татах чиглэлээр 1998 оноос идэвхитэй ажилаж байв. Канадын Торонто
хотод жил бүр зохион байгуулагддаг Хайгуул олборлогчдын олон улсын хурал
үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн бөгөөд дараа нь жил болгон
тэнд сурталчилгааны талбай хөлслөн салбарын хууль эрх зүйн орчин, эрдэс
баялгийн нөөцийн боломж, потенциалаа сурталчилж байлаа. Энэ сурталчилгааны
ажлынхаа тухай 25-р телевизэд өөрсдийн хийсэн бичлэгээр богино хэмжээний
нэвтрүүлэг явуулж байв.
Торонтогийн энэ чуулга уулзалтууд дээр хийж байсан танилцуулга,
сурталчилгааг сонирхогч хөрөнгө оруулагчид Монгол Улсад очиж газар нутагт нь
очиж үзэх хүслээ илэрхийлэх болсноор 2001 оны 9-р сарын 14-16-нд "MINING
INDUSTRY-2001" олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монгол банк,
АМХЭГ, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн хамт зохион
байгуулсан юм.
Энэ чуулга уулзалтыг зохион байгуулах ачааны хүнд нь мэдээж АМХЭГ-т ирсэн
бөгөөд хийгдэж байгаа ажлын талаар Засгийн газрын Комисс, зохион байгуулах
хороотой ажил төрлийн байнгын холбоотой байсныг дараах тайлан, төлөвлөгөө,
албан бичгүүд харуулж байна. Эдгээр ажлуудын үр дүнд 2004 он гэхэд дэлхийн
хэмжээнд хайгуулын ажилд зарцуулагдсан мөнгөн дүнгийн 4%-ийг Монголдоо татаж
чадсан гэж үзэх үндэстэй. Хожим нь Оюу толгой зэрэг том төслүүд Монгол Улсад
хэрэгжиж эхэлсэнд Засгийн газар, түүний агентлагууд, төрийн бус байгууллагууд,
компаниудын өөрийн боломж, хүчээр хийж байсан сурталчилгаа, уулзалт, арга
хэмжээнүүд нөлөөлжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН
БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ, ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИССТ
Шинэчлэсэн товч танилцуулга
Монгол Улсын Засгийн газар Үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө дагуу 2002
оныг хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарлаж ирэх 9 дүгээр сард Хөрөнгө
оруулагчдын чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулж байгаатай
холбогдуулан Уул уурхай, газрын тосны салбар комисс, Ашигт малтмалын хэрэг
эрхлэх газраас дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд:
1. Канадын Торонто хотод Канадын Хайгуулчид, олборлогчдын нийгэмлэгээс
зохион байгуулдаг Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд өнгөрсөн 3 дугаар
сард Үйлдвэр худалдааны дэд сайд О.Эрдэнээ, АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайхан
нараар ахлуулсан 25 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын геологи, уул уурхайн
салбарын төлөөлөгчид оролцон тус салбарт хөрөнгө оруулах боломжийн үндэс
болсон Засгийн газрын бодлого, эрдэс баялгийн потенциал, хууль эрх зүйн орчныг
474
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
сурталчилсан илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд тус чуулга уулзалтын явцад
Засгийн газраас 2002 оныг хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарласан тухай,
Улаанбаатарт Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийх гэж байгаа тухай мэдээлж
Канадын Засгийн газрын төлөөлөгчид болон гадаадын томоохон хөрөнгө оруулагч
компаниудын удирдлагатай уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Нийт 300 гаруй
хүн хамрагдсан болно.
2. Торонтогийн чуулга уулзалтанд оролцсон манай төлөөлөгчид буцах замдаа
БНСУ-Монгол Улсын бизнесүүдийн дугуй ширээний уулзалт Сөүл хотод зохион
байгуулж монголын талаас 18 хүн оролцсон бөгөөд АМХЭГ, ГХОГХА, ГТХЭГ, ДБХЯ,
Монголын алт /МАК/ ХХК илтгэлүүд тавьж хэлэлцүүлэв. Уулзалтанд Солонгосын
талаас Худалдаа, Үйлдвэр, эрчим хүчний яамны орлогч сайд, Эрчим хүч, нөөцийн
хөгжлийн салбарын захирал, томоохон компаниудын захиралууд оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн тухай, хөрөнгө оруулагчдын
чуулга уулзалт болох гэж байгаа тухай сурталчилж байв. Нийт 20 гаруй гадаадын
хөрөнгө оруулагчид хамрагдсан байна.
3.Өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатар хотноо БНСУ-ын КОРЕС байгуулагын
даргаар ахлуулсан бизнесменүүд хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр геологи, уул
уурхайн салбарт хөрөнэгө оруулах боломжийн тухай харилцан мэдээлэл солилцон
эх орны эрдэс баялгийн боломж, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын тухай
сурталчилахад БНСУ-ын 30 гаруй хүмүүс оролцсон юм.
4.Энэ оны 8 дугаар сарын эхээр Австралийн Уул уурхайн үйлдвэрлэгчдийн
чуулга уулзалтанд Ерөнхий сайдын зөвлөх н.Хүрэлбаатар, АМХЭГ-ын дарга
Д.Жаргалсайхан нар оролцон Монгол улсад хөрөнгө оруулах боломж, түүний дотор
геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нөхцөл, боломжийн тухай илтгэл
тавьж санал болгох төслүүдээ танилцуулж төслүүдийн CD-г тараан 200 орчим
хүнийг хамруулав.
5.Дээрхи төлөөлөгчид буцахдаа БНХАУ-ын Бээжин хотод манай улсаас тус
улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хятадын компаниуд оролцсон уулзалт
хийж Монгол Улсад хөрөнгө оруулах боломж нөхцөл, Улаанбаатарт болох чуулга
уулзалтын тухай, түүний явцад санал болгох төслүүдээ танилцуулж сурталчиллаа.
Нийт 40 гаруй хүн хамрагдсан болно.
6.Улаанбаатарт хийх гэж байгаа Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын
бэлтгэлийг хангахтай холбогдуулан дараах ажлуудыг хийж байна. Үүнд:
• АМХЭГ-ын Вэб хуудсанд ``Мongolia: Investors Forum 2002`` гэсэн хуудас
шинээр нээж Урилга, оролцох тухай бүртгэлийн маягт, геологи, уул уурхайн
чиглэлийн санал болгох 46 төслийн танилцуулга, компаниудын хаяг зэргийг
орууллаа.
• Төслүүдийн сааналыг CD-д бичиж гадаадад албан ажлаар явж байгаа
хүмүүст өгч байна.
• Чуулга уулзалтанд санал болгох геологи, уул уурхайн 46 төсөл, газрын
тосны 18 талбайг харуулсан танилцуулгын хэвлэлийн эхийг бэлтгэн эмхэтгэж
нийт 500 ширхэг хэвлүүлэн ҮХЯ-нд 100, ГХОГХА-т 100 ширхэг тус тус ажлын
хэрэгцээнд нь зориулан хүргүүлэв. Нэмж 500 ширхэг хэвлүүлж байна.
• Монгол улсын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолоо
илэрхийлж байдаг гадаадын компаниудад хөрөнгө оруулагчдын чуулга
уулзалтын урилга, танилцуулга болон холбогдох бусад материал 200
475
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гаруйг шуудангаар явуулж дотоодод ажиллаж байгаа томоохон компаниудад
30 гаруйг тараан өгөөд байна. Газрын тосны хэрэг эрхлэх газар 100 гаруй
компанид явуулаад байна.
• Чуулга уулзалт хамтран зохион байгуулж байгаа IFC-ийн төлөөлөгчийн
хүсэлтээр шаардагдсан материалуудыг /салбарын танилцуулгад зориулсан/
бэлтгэн өгөв.
• Салбар хуралдаан зохион байгуулж болох байр танхимуудаар явж судалгаа
хийгээд Улаанбаатар Палазаг сонгож IFC-ийн төлөөлөгчид үзүүлсэн боловч
хурлаа хотын төвд хийх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн тул Соёлын
төв өргөөнд 400 хүний суудалтай Улсын филармонийн танхимд хийхээр
тохиролцон гэрээ хийж байна. IFC-ийн төлөөлөгчийн зөвлөснөөр уул уурхай,
газрын тосны салбар хуралдааныг хуваан 9 дүгээр сарын 17-ны үдээс хойш
Улсын филармонийн танхимд Уул уурхайн, 9 дүгээр сарын 18-ны үдээс хойш
газрын тосны хэрэг эрхлэх газрын байранд газрын тосны салбар хуралдааныг
хийхээр боллоо.
• Чуулга уулзалтын үеэр монголд ашиглаж байгаа геологи, уул уурхайн тоног
төхөөрөмжийн үзэсгэлэн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацтай
хамтран Улаанбаатар Паласын гадаа талбайд гаргахаар төлөвлөн ажиллаж
байна.
• Салбар хуралдааны явцад хөрөнгө оруулагчид болон төслийн саналтай
компаниудын төлөөлөгчидийг чөлөөтэй уулзах, санал солилцох нөхцөлийг
хангахаар сурталчилгаа хийх булан /будка/ Монголын Уул уурхайн Үндэсний
Ассоциацтай хамтран захиалан хийлгэж байна. Нийт 45 ширхэгийг хийлгэх
бөгөөд нэгж талбайн хэмжээ 3.4 м2 байхаар төлөвлөөд байна. Одоо
төслийн саналаа хэвлүүлсэн компаниудтай ярьж уг талбайнаас авах эсэхийг
тодруулж байна.
• Вэб хуудсанд тавьсан төслүүдийг сонирхсон гадаадын компаниудтай тухайн
төсөл бүхий монголын компаниудыг холбон танилцуулан туслаж байна.
• Урилга нэмж хүргүүлэх компаниудыг судлах ажил үргэлжилж байна. IFC-
ийн төлөөлөгч John Gowen нэмж 79 компанийн хаяг өгсөн ба тэр хаягаар нь
урилга явуулсан болно.
• IFC-ийн монгол дахь төлөөлөгчид урилга явуулсан компаниудаас оролцох
эсэхийг утсаар лавлаж эхэлээ.
• Чуулга уулзалтын төгсгөлийн үеэр Эрдэнэтийн УБҮ-тэй танилцах аялал
зохион байгуулахаар төлөвлөн ҮХЯ-ны газрын дарга Зоригт, ХХААЯ-ны
газрын дарга Жанцанхорлоо нарт мэдэгдэв.
• Салбар хуралдааны хөтөлбөрийг боловсруулав.
476
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ГАЗАР
Хавсралт
Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын геологи, уул уурхайн салбар
хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулахад АМХЭГ-аас гарч
байгаа зардлын товчоо
ГАРАХ ЗАРДЛЫН
ХЭМЖЭЭ
/сая төг./
№ ЗАРДЛЫН НЭР Одоогийн Хүлээгдэж ДҮН
байдлаар байгаа
гаргасан зардал 0.400
9.100
зардал 0.250
0.978
1 Хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа уул 0.400
уурхайн 46, газрын тосны 18 төслийн орчуулга 4.000
2 Төслүүдийн эмхэтгэлийн эх бэлтгэн нийт 1000 9.100 2.8
ширхэг хэвлүүлэх 0.250 0.500
0.978 0.400
3 Төслүүдийг 100 CD дээр бичих 0.100
0.400
4 Төслүүдийг гадаадын 250 компани, хөрөнгө 4.000
оруулагчид агаарын шуудангаар илгээх 0.100
0.600
Уул уурхайн тоног төхөөрөмжийн 4.000 23.628
5 үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдад төслүүдийн
сурталчилгаа хийх талбайн түрээсийн төлбөр
6 Үзэсгэлэнгийн нийт 45 ширхэг будка хийлгэх 2.8
зардал
0.500
7 Хуралдааны байр, зочид буудал болон 0.400
үзэсгэлэнгийн хооронд явах тээврийн зардал 0.100
0.400
8 Хуралдааны байрны түрээсийн төлбөр
4.000
9 Хуралдааны завсарлагын цай, зууш
0.100
10 Эрдэнэтийн УБҮ-тэй танилцуулах аялалын
зардал /тээвэр, хоол/ 0.600
12.9
11 Хөрөнгө оруулагчдад нэг удаа оройн зоог
барих
12 Илтгэлүүдийг англи, монгол хэлээр бэлтгэн
300 ширхэгийг олшруулан тараах
13 Салбар хуралдааны холбогдох
материалуудыг нэгтгэн хийх цүнх
ДҮН 10.728
477
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БАТЛАВ. АМХЭГ-ЫН ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УУЛ УУРХАЙН САЛБАР
ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ
ГАЗРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2002.09.01 / 2002.09.24
№ ГҮЙЦЭТГЭХ АЖЛУУД ХУГАЦАА ХАРИУЦАХ
АЖИЛТАН
1 Төслүүдийн танилцуулгын зардлыг шилжүүлэн 500 9 дүгээр Ч.Хэрлэн
ширхэг хэвлүүлэн хэвлэлийн газраас хүлээн авах сарын 5
9 дүгээр Цэдэнбал
2 Төслүүдийн танилцуулга болон салбарын англи хэл сарын 10
дээрхи танилцуулгыг CD дээр бичиж 250 ш бэлтгэх 9 дүгээр Ч.Цогтбаатар
сарын 5
3 Салбар хуралдаан дээр АМХЭГ-ын тавих илтгэлийг 9 дүгээр Д.Болд
шинэчлэн бэлтгэх сарын 5
Ч.Хэрлэн
4 Салбар хуралдаан дээр тавигдах илтгэлүүдийг 8 дугаар
бэлтгүүлэн цуглуулах, урьдчилан танилцах /IFC-тэй сарын 30 Д.Энхтуяа
хамтран/ 9 дүгээр Пүрэвдорж
сарын 10
5 Салбар хуралдаан зохион байгуулах Улсын Ч.Хэрлэн
филармонитой түрээсийн гэрээ байгуулах 9 дүгээр Баясгалан
сарын 16 Ч.Цогтбаатар
6 Салбар хуралдааны завсарлагад зориулсан цай, кофе, 9 дүгээр Баясгалан
зуушны захиалга өгч төлбөр тооцоог хийх, ширээ сарын 16
бэлтгэх Ч.Цогтбаатар
9 дүгээр С.Баттулга
7 Салбар хуралдааны тайзны үгийг цэвэр үзэмжтэй сарын 16 Баясгалан
хийлгэх
9 дүгээр Д.Дашзэвэг
8 Салбар хуралдааны цахилгаан хангамжийн сүлжээг сарын
шалган шаардагдах тоног төхөөрөмжид хүрэлцээтэй 1-16 Д.Жаргалсайхан
байхаар бэлтгэх 9 дүгээр С.Цэдэнбал
сарын 17
9 Салбар хуралдаанд шаардлагатай Laptop, LCD С.Баттулга
projector, Overhead, заагуур, экран, тайзны 2, заалны 2 9 дүгээр Баясгалан
микрофон, индэр зэргийг Филармонитой ярьж ажлын сарын 17-
бэлэн байдалд оруулах Д.Дашзэвэг
18 О.Зоригт
10 Дугуй ширээний ярилцлагад орох хүмүүсийг холбогдох 9 дүгээр
газруудтай ярьж тохирон урилга бэлтгэн өгөх, тэдний сарын 19 Х.Гантөмөр
нэрийг өмнө нь бичиж тавих Д.Энхтуяа
9 дүгээр
11 Салбар хуралдааны хүлээлгийн танхимд Бизнесс сарын 17-
Төв ажиллахаар тооцон Интернэт бүхий компьютер,
принтер, олшруулагч, факсны аппарат, телефон утас 18
тавих
12 Салбар хуралдааны явц болон Улаанбаатар Палазад
гаргах үзэсгэлэнгийн үеэр видео бичлэг хийх
13 Эрдэнэтийн УБҮ-тэй танилцах аялал зохион байгуулах
14 Салбар хуралдааны үеэр болон үзэсгэлэнгийн
явцад орчуулгын үйлчилгээ хийх хүмүүсийг IFC-ийн
хүмүүстэй тохирон зохион байгуулах
478
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
15 Салбар хуралдаанд оролцохоор ирсэн хөрөнгө 9 дүгээр О.Зоригт
Д.Энхтуяа
оруулагч, хуралд оролцох Урилга бүхий гадаад сарын 15- Ч.Хэрлэн
дотоодын төлөөлөгчдөд энгэрийн зүүлт, салбарын 17 Б.Болормаа
танилцуулга, зарлалын чанартай мэдээллийг бэлтгэн
Энхмаа
багцлаж тарааж өгөх Д.Батболд
Батбилэг
16 Гадаадын хөрөнгө оруулагчдыг Салбар хуралдааны 9 дүгээр
Д.Дашзэвэг
танхим болон Зочид буудлуудаас Улаанбаатар Палаза сарын 18
очих, ирэх ажлыг Монголын Уул Уурхайн үндэсний Д.Энхтуяа
Ассоциацтай /МУУҮА/ хамтран зохион байгуулах Ч.Хэрлэн
17 Хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгын будка 9 дүгээр Д.Энхтуяа
байрлуулах болон тоног төхөөрөмжийн үзэсгэлэн сарын Ч.Хэрлэн
зохион байгуулахад нь МУУҮА-д туслах 5-19
Д.Энхтуяа
18 Салбар хуралдаанд оролцохоо мэдэгдсэн хөрөнгө 9 дүгээр Ч.Хэрлэн
оруулагчид болон дотоодын төлөөлөгчдийн нэрсийг сарын 10 Пүрэвдорж
Д.Энхтуяа
цуглуулан ГХГХОГ, IFC-ийн хүмүүстэй хамтран эцэслэн
гаргах
19 Урилга явуулбал зохих гадаадын компани, хөрөнгө 9 дүгээр
оруулагчдын нэрсийг эцэслэн шалгах, шаардлагатай сарын 5
бол нэмж явуулах
20 Хүлээн авалт зохион байгуулах 9 дүгээр
сарын 18
21 Салбар хуралдааны үеэр эмнэлгийн анхны тусламж 9 дүгээр
үзүүдэх эмч бэлтгэх сарын 17
УУЛ УУРХАЙН АЛБА
.........................................оОо..........................................
Press Release
Positive Mining Policy Statement Issued by Government of Mongolia
UlaanBaatar, мягмар, Арван хоёрдугаар сар 06, 202201
The Mineral Resource Authority today unveiled a new Mining Policy statement aimed
at encouraging foreign investment in the country’s mining sector. In the document, the
Government of Mongolia clearly states that mining is a priority sector and has outlined
a number of measures to increase mining’s contribution to the country’s economic
development. Specific measures include:
• Doubling the level of public expenditure for general geological mapping and
prospecting, so that the entire country will be geologically mapped at a scale of
1:200,000, and the most prospective areas mapped at a scale of 1:50,000 (30%
of the country by 2010)
• A commitment to initiate changes in the Mineral Law and Law on Protected Areas
to allow geological prospecting in previously restricted areas
• A commitment to make changes in the Tax Law and Mineral Law to attract foreign
and domestic investment in prospecting and exploration for hard rock mining.
479
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
The statement also commits the Government to developing medium-term policy
guidelines that encourage investment through generating more positive tax and
legislative environments.
Mongolia’s mineral potential is well known throughout the world. It produces
approximately 4% of the world’s copper from the world-class Erdenet Cu-Mo deposit and
is the one of the world’s largest fluorite producers. In addition, the country produced over
380,000oz of gold in 2001, mostly from placer mines, but with an increasing proportion
coming from hard rock mining. Mongolia’s reputation as being one of top locations for
mining/exploration investment has been strengthened by the planned development of
the Boroo gold deposit (10.4 Mt @ 3.34 g/t Au), the Turquoise Hill Cu-Au mine (821Mt @
0.52 g/t Au and 0.38% Cu) and the Tumurtiin Zinc deposit (7.7Mt @ 12.4% Zn).
The Mineral Resources Authority (MRA) of Mongolia in co-operation with the
Mongolian National Mining Association (MNMA) will organize the countries 1st
international exhibition entitled “Mongolian Mining 2002” to coincide with the Mongolia
Investors Forum which will take place between 17th-19th September, 2002. The forum,
sponsored by the Government of Mongolia and the World Bank will focus on a number
of key sectors including mining. The World Bank will also co-sponsor a mining seminar
and roundtable, where the new Mining Policy statement will be unveiled and where
government officials and mining company executives will discuss a number of issues
critical to mining investment in the country.
_______________________
For further information, please contact:
D. Jargalsaikhan,
Chairman, Mineral Resources Authority
Phone: +976 11 310370
Fax: +976 11 327307
E-mail: [email protected]
480
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“ÄÈÑÊÎÂÅÐ ÌÎÍÃÎËÈÀ-2004” ÎËÎÍ ÓËÑÛÍ ÓÓË ÓÓÐÕÀÉÍ
ժЪÍê ÎÐÓÓËÀÃ×ÄÛÍ ×ÓÓËÃÀ ÓÓËÇÀËÒ ÇÎÕÈÎÍ
ÁÀÉÃÓÓËÀÕ ÕÎÐÎÎÍÄ
Ñàíàë õ¿ðã¿¿ëýõ òóõàé
Ýíý îíû 9 ä¿ãýýð ñàðä çîõèîí áàéãóóëàõ “Äèñêîâåð Ìîíãîëèà-2004” Îëîí óëñûí
óóë óóðõàéí õºðºí㺠îðóóëàã÷äûí ÷óóëãà óóëçàëò çîõèîí áàéãóóëàõòàé õîëáîãäóóëàí
òàíàé õîðîîíîîñ èð¿¿ëñýí 2004 îíû 6 äóãààð ñàðûí 23-íû ºäðèéí àëáàí áè÷èã,
ò¿¿íèé õàâñðàëò áîëîõ Ìàéíèíã Êîììóíèêåéøí êîìïàíèéí òàíàéä èð¿¿ëñýí 2004
îíû 6 äóãààð ñàðûí 4-íèé ºäðèéí àëáàí áè÷ãèéã õ¿ëýýí àâ÷ òàíèëöëàà.
Äýëõèéí ãåîëîãè, óóë óóðõàéí ñàëáàðûí õºãæèëä íºëºº á¿õèé “Ìàéíèíã
Æîðíàë” ñýòã¿¿ëèéí øóãàìààð óëñ îðíû ýðäñèéí áàÿëãèéí ñàëáàðûí áîëîìæèéã
ñóðòàë÷èëàõ íü òóñ ñàëáàðò öààøèä ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëò òàòàõ íýã
÷óõàë àæèë ó÷èð òóñ ñýòã¿¿ëèéí äàãóóë ñýòã¿¿ëèéã ãàðãóóëàí òýäíèé çàðäëààð
äýëõèéí îëîí îðíû õºðºí㺠îðóóëàã÷èä, ñàëáàðûí çàõèàëàã÷äàä õ¿ðã¿¿ëýõ òàíàé
ñàíàà÷ëàãûã “Äèñêîâåð Ìîíãîëèà-2004” ÷óóëãà óóëçàëòûã çîõèîí áàéãóóëàõ àæëûã
àëáàí ¸ñîîð äýìæèã÷ áàéãóóëëàãûí õóâüä äýìæèæ òóñ äàãóóë ñýòã¿¿ëèéã õýâë¿¿ëýí
ò¿ãýýõ àæëûí çàðäëûí 40 õóâèéã ìàíàé áàéãóóëëàãà ãàðãàõ ñàíàëòàé áàéíà.
Èéìýýñ òºëáºð õèéõ áàòàëãààò äàíñ, òóñ äàãóóë ñýòã¿¿ëèéã ÷óóëãà óóëçàëò
áîëîõîîñ íýã ñàðûí ºìíº õýâë¿¿ëýí òóñ ñýòã¿¿ëèéã çàõèàëàã÷èä áîëîí ÷óóëãà
çîõèîí áàéãóóëàõ õîðîîíä õ¿ðã¿¿ëíý ãýñýí áàòàëãààã ãàðãàæ ºãºõèéã õ¿ñüå.
УУЛ УУРХАЙН АЛБАНЫ Б.МАГВАНЖАВ
ЗАХИРАЛ
481
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
482
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XXIII БҮЛЭГ
УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН
СЭРГЭЭЛТ
1. УУРХАЙЧИД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ТУРШЛАГАТАЙ
2. УУРХАЙН ХААЛТ НЬ ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВХӨН
НЭГ МӨЧЛӨГ
483
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ХОРИНГУРАВДУГААР БҮЛЭГ.
БОАЖЯ: Монгол Улсын хэмжээнд нийт 30.7
мянган га газар эвдэрсэн байдгаас 28970 га газар
нь уурхайн, 2025 он хүртэл 8000 га газарт нөхөн
сэргээлт хийнэ.
Уурхайн хаалт буюу түүний амьдралын нэгэн мөчлөг
Орос-Зөвлөлтийн ургамал судлаач, селекцчин И.В.Мичурин (1855-1935)
нэгэнтээ “Бид байгалийн хишгийг хүлээн сууж болохгүй. Түүнээс авах нь бидний
үүрэг” (Мы не можем ждать милостей от природы. Взять их у нее – наша задача)
гэсэн байдаг. Энэ санааг нь “байгалийн баялгийг булаан авах” болгон гуйвуулж
байгалийн эсрэг дайн зарласан мэт цөлмөж эхэлсэн нь 20-р зууны нэгэн гамшиг
болсон бөгөөд хожмын өдрүүдийн байгалийн гамшигт үзэгдлүүдийн эх сурвалж
болж байгааг өнөөгийн хүмүүс мэдэрч байгаа билээ. Тухайн үед монголчууд ч
“уулыг нурааж усыг эргүүлэх” хүчтэйгээ бахархан дуулдаг байсан билээ. Харин
И.В.Мичурин байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чадвартай
ургамал, жимсний олон шинэ сортууд бий болгон хүмүүст үлдээхийг зорьж байсан
ажээ. Энэ аугаа эрдэмтнийг ийнхүү дурьдахад нөхөн сэргээлтийн асуудал хүргэж
байна. Хүн төрөлтний өөр хоорондын байнгын өрсөлдөөн тэмцээн, түүндээ залхасны
үр дагавар болсон хэрэглээний нийгэм дэлхийн 2-р дайнаас хойш төлөвшин
хүмүүсийн хязгааргүй хүслийг хангах хэрэгцээт бүхнийг газрын хэвлийгээс хайн
олж боловсруулах болсон ажээ.
Ийнхүү уул уурхайн үйлдвэрлэл хүчтэй хөгжин том уурхайнууд хүч түрэн бий
болж нэг дор томоохон газар нутгийг эзлэн үл сэргээгдэх эрдэс баялгийг ил, далд
аргаар олборлож байсан нь 20-р зууны сүүлчээс тухайн газар нутгийг хүрээлэн буй
амьд ертөнцөд сөрөг нөлөөгүй ашиглах, уурхай хаагдсны дараа дэд бүтцийнх нь
хамт өөр зориулалтаар ашиглах боломжтойгоор үлдээж байх асуудлыг дэвшүүлэн
тавихад хүргэсэн юм.
Үүнд юуны өмнө олборлолтод өртсөн талбайг боломжийн хэмжээнд нөхөн
сэргээж хэлбэршүүлэн амьтан, ургамал нутагших хэмжээнд хүргэх, хоёрт,
олборлолтын гаднах газар нутагт үзүүлэх хохирлыг хамгийн бага байлгах асуудал
ордог байна. Уурхайн орчны газар нутгийн агаар, ус, хөрс хамгийн их бохирддог
нь нүүдлийн мал аж ахуйтай Монголчуудын хувьд эмзэг сэдэв билээ. Үүнийг
тэд өнгөрсөн зууны 90-ээд оноос маш хурцаар мэдэрч ирсэн юм. Гэтэл уулын
үйлдвэрүүд (олборлолт, боловсруулалтын) малын бэлчээр хомсдуулж байгаль
орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг ургамалжуулах, далд уурхайн амыг
таглах төдийгөөр хязгаарлах ойлголттой явж байв. Төр, засаг энэ нарийн нийлмэл
асуудлыг цагийн эргэлтээр мэдэрч дэлхийн бусад орнуудын жишгээр “уурхайн
хаалтын менежмент”-д анхаарлаа хандуулахад хүрсэн ажээ.
1.УУРХАЙЧИД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ТУРШЛАГАТАЙ
Дэлхийд анх удаа дархан цаазат газар нутаг зарлаж байсан Монголчуудын
удам, 1911 онд байгуулагдсан Монгол Улсын шинэ тулгар засгийн газар 1912 оны 5-р
сарын 22-нд "Монголор" нийгэмлэгтэй байгуулсан гэрээндээ "Монголорын алтны
уурхайн хэрэг орос консул лугаа зөвлөлдөж шинэтгэн тусгасан гэрээ бичиг хорин
484
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хоёр зүйл"-ийн Гуравдугаар зүйлд" алт бүхий газрыг байцаан үзүүлсний хойно
алтны хөрөнгө элбэг үгүй учир нээн шийтгэж эс чадваас тэрхүү малтсан нүх
Монголорын алтны хороо өөрсдөөн бөглөж тэгшитгэвэл зохимой" гэжээ.
Ийнхүү уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэрсэн хөрс, газрын хэвлийг нөхөн
сэргээж хөдөө аж ахуйн зориулалтаар эргүүлэн ашиглах бодлого аль Богд хаант
засгийн үеээс төр засгийн бодлогод тусгагдаж ирсэн боловч XX зууны туршид энэ
ажилд онцгой анхаарал өгч байсангүй. Уурхайн хэмжээ ч харьцангуй бага байв.
Харин Монгол орны нутаг дэвсгэрт жигд тархсан алтны шороон ордуудыг
ашиглах зорилготой "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлэн алт олборлолтыг бүхий
л боломжоор дэмжиж ирсэн 90-ээд онд үржил шимт малын бэлчээр ихээхэн
нэрвэгдэж иржээ. Энэ байдал нутгийн ард иргэд болон төрийн бус байгууллагуудын
анхаарлыг татаж уул уурхайн үйлдвэрүүд нөхөн сэргээлтийн чиглэлээр тодорхой
ажлууд хийж эхэлсэн байна. Орд ашиглах ТЭЗҮ болон жил бүрийн уулын ажлын
төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийх ажлуудаа
бүлэг болгон оруулж гүйцэтгэх барьцааны хөрөнгө төлөвлөдөг болов.
Засгийн газраас нөхөн сэргээлтийн ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор 2006
оны 12-р сарын 20-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор "Ашигт малтмал ашиглах үйл
ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр"
баталсан байна. Үүний дараа химийн хортой бодисын ашиглалт, түүний хэрэглээнд
хяналт тавих ажлыг сайжруулах зорилгоор 2007 онд улсын хэмжээний нэгдсэн
үзлэг явуулж илэрсэн зөрчлүүдийг арилгуулжээ.
Нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах, сурталчилах үүднээс "Уул уурхайн
салбар дахь байгаль орчныг нөхөн сэргээх" сэдэвтэй үзүүлэх сургалтууд зохион
байгуулах болов. Тухайлбал, УМХГ болон "Уул уурхайн салбар дахь байгаль
орчны хамгаалал" төсөл хамтран "Гачуурт" ХХК-ийн Зүүн сөдөтийн талбай дээр
2006 онд, хоёрдох удаагийн үзүүлэх сургалт, семинарыг "Алтандорнод Монгол"
ХХК, "Монполимет" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн талбай дээр 2007 онд хийсэн
бөгөөд үүнд УИХ, УМХГ, БОЯ, АМГТХЭГ, "Бичил уурхайг дэмжих төсөл" зэрэг
төрийн болон төрийн бус байгууллагууд оролцжээ.
"Алтандорнод Монгол" ХХК Хайлааст, Баянголын орд дээр 2000-2006 онд
техникийн 1185 га, биологийн 554 га-д нөхөн сэргээлт хийжээ. Үүнд багагүй хөрөнгө
зарцуулсан бол 2007 онд албан бусаар 3 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээ
байдаг.
“Гачуурт" ХХК мод үржүүлгийн плантаци байгуулснаар орон нутгийн онцлогт
тохирсон нөхөн сэргээлт эрчимтэй хийх нөхцөл бүрдүүлсэн бол "Монполимет"
ХХК нөхөн сэргээсэн талбай дээрээ хүнсний ногоо, чацаргана, үхрийн нүд тарьж
уурхайчдын хэрэгцээнд ашиглаж байжээ. Түүнчлэн Сибирийн цагаан улиас 3000
ширхэгийг Тосонгийн дэнжийн ашиглагдсан талбайд тарьж байв. Уул уурхайн
компаниуд 2007 он хүртэл нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.
485
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
"Бороо гоулд" ХХК өөрийн мэргэжилтнүүдээ дэлхийн тэргүүний арга
туршлагатай танилцуулах, тэднээс суралцах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг
"Уурхайн хаалт” олон улсын хурлуудад оролцуулж нөхөн сэргээлтэндээ ихээхэн
амжилт олжээ. Тус уурхай дээр 2012 онд "Уул уурхайн салбарын хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн нийгэм-эдийн засагт үзүүлэх үр
нөлөөг дээшлүүлэх нь" сэдэвт бага хурал амжилттай зохион байгуулсан байна.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК нь байгалийн баялгаа зохистой ашиглах зорилгоор
нөхөн сэргээлтийг Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартын дагуу хийж
байгаа бөгөөд 2007 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн
486
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
150 14001:2004 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны уурхай болсон
байна. Байгаль орчны лаборатори нь орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж
тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүдээр бүрэн тоноглогдон "Явуулын лаборатори"-
ийг ашиглан үйлдвэрийн болон хүрээлэн буй орчны хөрс, ус, агаарын бохирдолтын
дээж авч хими, физик, физик-химийн аргаар шинжилж дүнг нь үндэслэн
үйлдвэрлэлээс хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийг тооцон цаашид авч
хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Тус үйлдвэр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг 2007 оноос
хоосон чулуулгийн 3-р овоолго дээрээ хиййж 27,4 га талбайд шинэсний суулгац
22416, улиас 3960, шар хуайс 100, чацаргана 2200 ширхгийг тус тус тарьж суулган
1850 орчим кг олон настын үр цацан зүлэгжүүлж байв. Түүнчлэн үйлдвэрийн
бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дүйцүүлэн хамгаалах бичил цэцэрлэгт
хүрээлэн бий болгох зорилгоор "Ногоон төгөл" төслийг 2013 оны 08 дугаар сард
хэрэгжүүлэн 30 га талбайг хашаажуулан, усалгааны бүрэн системийг суурилуулж
20 гаруй төрлийн 10567 ширхэг мод тарьжээ.
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 1200 га талбай эзэлдэг хягдлын аж
ахуйн асуудлыг шийдвэрлэх технологийн шийдэл хүлээгдсээр байна. Иймэрхүү
асуудлууд боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх Монгол Улсын хувьд амаргүй сорилт
болно. Энэ асуудал газрын ховор элемент ашиглах хүсэлтэй олон компаниуд
үйл ажиллагаа эхлэх эсэхээ шийдэх гарааны цэг байх болно.
"Өрмөн-Уул" ХХК нь Булган аймгийн Баруун Загзагад олборлолт явуулахын
зэрэгцээ нөхөн сэргээлтийн ажлыг шат дараалал, графикийн дагуу хийж хэвшсэн
байна. Тус уурхайн ажилчид 2000 гаруй чацарганы суулгац болон бусад мөд, бут
сөөг тарьжээ.
Дэлхийд нэр нь дуурсагдах болсон хүчирхэг “Оюу толгой” компани өөрийн
нэр хүндийн хэмжээгээр нөхөн сэргээлтийн тэргүүний арга технологи судлан
ашиглаж эхлэв. Говийн бүсэд дасан зохицсон нутгийн ургамлыг нөхөн сэргээлтэд
ашиглахын тулд Ханбогд сумын нутагт байгаль орчны суурь судалгааг хийж,
ургамлын бүлгэмдэл, тэдгээрийн онцлогийг нарийвчлан судалсан байна. Тус
компани үйлдвэрлэл эхлэхээс өмнө нөхөн сэргээлтийн асуудалд онцгой анхаарч
ирсэн бөгөөд 2003 оноос хойш 1700 га-д нөхөн сэргээлт хийж өнгөрсөн хугацаанд
914 мянга орчим тарьц, суулгацыг нөхөн сэргээлтэд ашигласан байна.
Говь газрын уур амьсгалд дасан зохицсон ургамалын сан бий болгохын тулд
зөвхөн мод сөөг бус бусад нөхөн сэргээлтэд ашиглах олон наст ургамлуудыг
ургуулж, үржүүлэх, ховор ургамлуудыг тарималжуулах мод үржүүлгийн газар
487
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байгуулж 200 мянга орчим мод модлог ургамлыг орчны тохижуулалтад ашиглажээ.
Уурхайн ажилчдын хоол, хүнсний үлдэгдэл, хаягдал орчныг бохирдуулахаас
сэргийлэхээр 2015 оноос эхлэн судалгаа хийж 2021 онд анхны бордоог үйлдвэрлэж
нөхөн сэргээлтэд ашиглаж эхлэсэн байна. Эх сурвалж: 2021.12.01 Байгаль орчны
менежер Н.Эрдэнэбаяр, Байгаль орчны хэлтсийн судалгаа хариуцсан ахлах
ажилтан С.Дорждэрэм,
Тус компани зөвхөн өөрийн орших Хан богд сумын нутагт төдийгүй бусад
аймаг, сумдын нутагт нөхөн сэргээгдэлгүй орхигдсон талбайг ургамалжуулан
сэргээхэд оролцохоор ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын
Ялбагын голд алт олборлосноос 340 орчим га газар эвдэрч үлдсэн газрыг “Оюу
толгой” компани 2022-2025 оны хооронд нөхөн сэргээж мод тарихаар БОАЖЯ,
Сэлэнгэ аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулсан байна.Эх сурвалж:
МОНЦАМЭ.2022. 04 сар 01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны 6-р сарын 3-нд “Оюу Толгой” ХХК-ийн
гүйцэтгэх захирал хатагтай Дейрдрэ Лингенфелдерийг хүлээн авч уулзан Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний
хүрээнд Ялбагийн голд биологийн нөхөн сэргээлт хийх болсонд талархалтай байгааг
илэрхийлжээ. Түүнчлэн Оюу толгой ХХК-ны зүгээс Улаанбаатар хотын иргэд, залуу
хосууд Богд хан уулын орчимд гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон, басхүү
байгальд ойр өнгөрүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад нөлөөлөхүйц
орон зайг бүрдүүлж болох тухай саналаа хэлжээ. “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх
захирал хатагтай Дейрдрэ Лингенфелдер тус компани БОАЖЯ-ыг чухал түнш гэж
хардаг учир байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагаа томоохон үр дүнд
хүрэх боломжтойг илэрхийлсэн байна. Эх сурвалж:БОАЖЯ
Хан богд сум, Оюу толгойд...
Дорнод аймгийн Цагаан-Овоо
суманд олборлолт явуулж байгаа
Степ Гоулд (Steppe Gold) компани
уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээс
өмнө урьдчилсан хаалтын төлөвлөгөө
боловсруулж 2018 онд компани мод
үржүүлэг, бойжуулгын туршилт
судалгаа, хөрс, усны
шинжилгээнүүдийг тогтмол хийж
эхэлсэн ажээ. Энэ зорилгоор жилдээ
100 орчим сая төгрөгийг энэ ажилд зарцуулдаг байна.
Дорнод аймаг, Цагаан овоо
суманд...
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын
нутагт үйл ажиллагаа явуулж байгаа
"Шар нарст” ХХК 2011 оноос нөхөн
сэргээлт хийж эхлэн нийтдээ 36 га
талбайд нөхөн сэргээлт хийжээ. Тус
компанийн мэдээлж байгаагаар 2020
488
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
оны биологийн болон техникийн нөхөн сэргээлтээр 6000 ширхэг чацаргана, олон
наст согоовор тарьж 9 мянган га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна.
Ийм жишээ олон уурхайд байгааг АМГТГ-ын судалгаа харуулж байна.
Төв, Сэлэнгэ аймгийн газар нутаг алт олборлолтонд хамгийн их өртсөн байдаг
тул нөхөн сэргээлтийн асуудал нутгийн иргэд, орон нутгийн удирдлагын анхаарлын
төвд байнга байж ирсэн билээ. Үүний нэг илрэл нь 2020 оны 6-р сард Сэлэнгэ
аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт” аяныг зарласан явдал
байлаа. Энэ санаачлага МХЕГ-аас зарласан “Зөв дадал-Ногоон ирээдүй” аяны
хүрээнд зохион байгуулж буй ажил байв. Энэ санаачлагад бусад олон компаниудыг
нөхөн сэргээлтэнд уриалан татан оролцуулж эхэлснээрэээ онцлог байв. Эх сурвалж:
[email protected]
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, уул
уурхайн үйлдвэрлэлийн явцыг байнга ажиглаж байдаг олон
улсын байгууллагууд юуны өмнө бичил уурхайн нөхөн
сэргээлтэнд анхаарлаа хандуулж иржээ. Тухайлбал, Азийн
сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог
нэмэгдүүлэх нь II” (ESEC II) төслийн хүрээнд 2016 онд
“Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал” (БУНСА)
боловсруулан хэвлүүлжээ. Үүндээ 2014 онд арван талбайн
загвар нөхөн сэргээлт хийж аргачлалыг анх боловсруулсан,
улмаар 2015 онд нэмэлт тайлбарууд оруулж нийт долоон
талбайд уг аргачлалыг хэрэгжүүлсэн үр дүнг тусгажээ. Энэ
ажилд төрийн бус 18 байгууллагын санал, дүгнэлт, зөвлөмжийг авсан гэж Азийн
сангийн ESEC II Төслийн менежер Жонатан Стэйси тэмдэглэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газраас уул уурхайн компаниудын нөхөн
сэргээлтийн ажлыг дэмжих зорилгоор жил бүр, уурхайчдын өдрийг тохиолдуулан
"Тэргүүний нөхөн сэргээгч" өргөмжлөл нөхөн сэргээлтээр тэргүүлсэн компаниудад
олгож байгаа нь ач холбогдолоо өгч тэдний туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд нөлөө
үзүүлдэг байна. Дараах хүснэгтэд Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн
1997-2005,2006-2016, 2017-2021 онд нөхөн сэргээлтийн хэмжээ ямар байсныг
харуулав.
489
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эвдрэлд орсон болон нөхөн сэргээсэн талбай,
2016-2021 (2022.vi.09)
Хэмжих 2016 2017 2018 2019 2020 2021*
нэгж 7,230.3 10,531.7 7,837.9 7,078.9 8434.6 524.6
Уулын ажилд хамрагдсан 1,767.3 1,927.6 2069.6 380.8
талбай га 861.7 1548.0 107.6
Техникийн нөхөн сэргээлт 521.7 273.3
хийсэн талбай га 894.2 623.6 229.4
Үүнээс: Гадаад овоолго га 295.8 232.1 1,018.4 1,198.2 236.6 6894.5
Дотоод овоолго га 598.2 629.6 748.9 729.8 50.5 17.9
га 936.7 997.6 790.5 704.8
Биологийн нөхөн сэргээлт 21.3 26.1
хийсэн талбай га 6,358.3 12,898.1 17,459.3 19,144.3 16.8 7.4
Дүйцүүлэн хамгаалах
нөхөн сэргээлтийн талбай
Уурхайг тохижуулах, тосгон
орчим хийгдсэн нөхөн га 42.6 55.6 62.3 57.1
сэргээлтийн талбай
Нөхөн сэргээлтэнд т/б.₮ 11.1 9.9 22.2 28.7
зарцуулсан зардал
Байгаль орчныг хамгаалах т/б.₮ 5.6 8.7 10.8 15.8
зардал
Уулын ажилд хамрагдсан болон нөхөн сэргээсэн талбай,
аймгаар, 2021* (2022.vi.09)
АТЗ, БҮ- Уулын ажилд Техникийн нөхөн Биологийн нөхөн
ийн тоо хамрагдсан талбай
сэргээлт хийсэн талбай сэргээлт хийсэн талбай
87
БҮГД 1 Га Хувь Га Хувь Га Хувь
Архангай 1
Баян-Өлгий 6 #### 100% 380.8 100% 229.5 100%
Баянхонгор 6 6.6 1.3% 15.0 3.9% 26.0 11.3%
Булган 3 1.3 0.2% 0.0 0.0% 0.0 0.0%
Говь-Алтай 3
Дархан -Уул 8 11.6 2.2% 0.8 0.2% 4.5 2.0%
Дорноговь 4 27.0 5.1% 13.4 3.5% 21.0 9.1%
Дорнод 5 11.7 2.2% 1.0 0.3% 0.0 0.0%
Дундговь 2
Завхан 1 5.1 1.0% 25.8 6.8% 4.9 2.1%
Орхон 5 55.3 10.5% 0.0 0.0% 0.0 0.0%
Өвөрхангай 7 1.8 0.3% 0.0 0.0% 15.5 6.8%
Өмнөговь 3
Сүхбаатар 5 24.5 4.7% 8.2 2.1% 2.0 0.9%
Сэлэнгэ 18 13.7 2.6% 13.3 3.5% 10.3 4.5%
Төв 1 0.0 0.0% 0.0 0.0% 0.5 0.2%
Ховд 8
Хэнтий 15.0 2.8% 59.7 15.7% 15.2 6.6%
47.7 9.1% 6.3%
0.0 0.0% 12.1 3.2% 14.4 0.0%
33.4 8.8% 0.0
#### 19.4% 39.3 10.3% 25.2 11.0%
#### 21.9%
155.9 40.9% 86.9 37.9%
78.8 15.0% 0.0 0.0% 1.1 0.5%
7.6 1.4% 2.9 0.8% 2.0 0.9%
*-Түгээмэл тархацтай ашиигт малтмалаас бусад ашигт малтмалын 2021 оны баталгаажсан
уулын ажлын тайлангийн мэдээлэлд тулгуурлав.
Эх сурвалж: Уул уурхай, судалгааны хэлтэс, Нүүрс, судалгааны хэлтэс
490
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2. УУРХАЙН ХААЛТ НЬ ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВХӨН
НЭГ МӨЧЛӨГ
Уул уурхайн компаниуд олборлолт, баяжуулалтын явцад эвдэрсэн, газрын
хэвлийгээс гарч ирсэн химийн бодисийн нөлөөнд автсан газрыг нөхөн сэргээх ажлыг
боломжийн хэрээр хийж сум орон нутагт хүлээлгэн өгөхөд юуны түрүүнд анхаарч
байсан ч уурхайн хаалтын менежментийн талаар ойлголт багатай байжээ. Харин
гадаадын хөрөнгө оруулалттай зарим томоохон компаниуд, тухайлбал, “Бороо
гоулд” ХХК, дотоодын “Монполимет” ХХК зэрэг компаниуд уул уурхайн салбарын
дэлхийн хөгжлийн хандлагыг мэдэрч нөхөн сэргээлт, цаашид уурхайн үйлдвэрлэл
зогссоны дараа яаж хаах талаар талаар багагүй туршлага хуримтлуулж үзүүлэх
сургууль ч зохион байгуулж байлаа. Эдгээр компаниуд Австралийн Геомеханикийн
төв, Газар нөхөн сэргээх төв, Баруун Австралийн их сургуулийн санаачлагаар 2006
оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн, эхлээд семинар гэж байгаад бага
хурал болтлоо дэгжсэн хуралд жил бүр оролцож байв. Ээлжит 14-р бага хурал нь
Монгол Улсад Рио Тинто, Степп гоулд зэрэг компанийн дэмжлэг, ШУТИС, Австрали,
Англи, Чехийн элчин сайдын яамдын оролцоотой 2021 оны 8-р сарын сүүлчээр
цахим хэлбэрээр зохион байгуулагдсан нь байгаль орчноо дээдлэгч монголчуудын
хувьд олзуурхууштай, Засгийн газрын бодлогод дэмжлэг болсон юм.
Энэ хурлаас өмнө УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
нарын 2019 оны 08-р сарын 28-ны өдрийн А/181, А/458 дугаар тушаалаар “Уурхай,
уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам” баталсан
байлаа. УУХҮЯ “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт,
хаалтын түр журам”-ын төсөл боловсруулан 2017.03.16-нд яамны вэб хуудсандаа
тавьсан байдаг.
Шинээр гаргасан журам нь Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх
байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуулийн хүрээнд уурхай,
уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын
менежментийг боловсруулах, хаалтын үйл ажиллагаанд шаардагдах бэлтгэл ажил
болон тэдгээрийн хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад
чиглэгджээ.
Энэхүү олон улсын жишигт нийцүүлэн гаргасан журмын заалтууд, тушаалын
2-р хавсралт, “Хаалтын менежментийн төлөвлөгөөнд хавсаргах баримт бичиг”-
ийн тоо 28 байгаа нь уул уурхайн том төслүүдийн хаалтыг төлөвлөхөд онцгой ач
холбогдолтой ч уул уурхайн салбарын жижиг, дунд үйлдвэрүүд, ялангуяа том биш
ч эрдэнэсийн санд тодорхой хувь нэмрээ оруулдаг алтны уурхайн дотоодын жижиг
хөрөнгө оруулагчдад хэрэгжүүлэх, бүрдүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй байлаа.
Гэвч тэдний цар хүрээ бага, ажиллах хугацаа богино байдаг тул зардлаа төлөвлөх нь
хялбар байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид 2019 оноос эхлэн уурхайн хаалтаас 3
жилийн өмнө хаалтын төлөвлөгөөгөө батлуулах болсон байна. Судалгаанаас үзэхэд
ашиглалтын 1700 тусгай зөвшөөрөлтэй талбай байдгаас 638 тусгай зөвшөөрөлтэй
талбай дээр 2022 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаагаа компаниуд
мэдэгдсэн нь Covid-19-өөс шалтгаалсан хямралаас гадна энэ мэт шалтгаан байхыг
үгүйсгэхгүй байгаа юм. Түүнчлэн Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 359 талбайд
2022 онд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө ирүүлснээс 281 нь зөвшөөрөгдсөн
байна.
491
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ямар ч тохиолдолд төлөвлөлт хийх, хийлгэхэд туршлагатай зураг-төслийн,
оператори компаниудын үйлчилгээ нэн чухал болно. Иймээс захиалагч болон
гүйцэтгэгчийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэгдсэн байх шаардлагатай.
Хэдийгээр бусдын хуримтлуулсан туршлагаас суралцах боломж их болсон
ч орд бүрийн онцлогоос шалтгаалан технологийн шийдлүүд өөр өөр байдаг, ийм
төлөвлөгөө нь “a priori” гэмээр хийгддэг тул орд ашиглах ТЭЗҮ болон Байгаль
орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээнд хаалтын зардлыг урьдчилан тусган
төлөвлөх нь хамгийн бэрх байдаг юм.
Судлаачдын үзэж байгаагаар хаалтын зардлыг хайгуулын үеийн урьдчилсан
ТЭЗҮ-ний үе шатанд +-30%, ТЭЗҮ-д +-10%, ашиглалтын үе шатанд шинэчлэгдэн
найдвартай буюу +-10%-ийн тус тусын нарийвчлалтай хийгддэг бөгөөд хаалт хийх
үед бүр тодорхой болж том хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авснаар хаалтын
дараах хяналтын ажил эхлэдэг байна. Харин Австрали-Монголын эрдэс баялгийн
салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP) ашиглалтын үед зардлын
нарийвчлал 2 дахин бага буюу +-5% байна гэж үздэг ажээ.
Ирээдүйг харж төлөвлөсөн ч ирэх жилүүдэд нь тааж болшгүй, давагдашгүй хүчин
зүйлүүд, тухайлбал, бүтээгдэхүүний үнийн уналт, улс төрийн тогтворгүй байдал,
олон нийтийн санаа бодлын хувирал, байгалийн гамшиг зэрэг олон хүчин зүйлийн
нөлөөлөл гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Зарим уурхайд эдгээр шалтгаанаар түр,
бүр хаах нөхцөлүүд бий болсноор уурхайгаа тэр чигээр нь үлдээн орхиход хүрдэг
байна. Ийнхүү түр хаагдсан олон уурхай эргэн сэргэж ажиллах боломжгүйгээс нөхөн
сэргээлт нь хийгдэлгүй хаягддаг ажээ. Австралид 1981 оноос хойшхи 25 жилийн
дотор хаагдсан уурхайнуудын 70% нь дээрх шалтгаанаар хаагджээ (Австрали,
DITR, 2006). Энэ бүгд уурхайн хаалтын төлөвлөгөө хийх гэдэг урлагийн гэмээр
нандин бүтээл туурвих адил болдгийг харуулж байна.
Монгол Улсын уурхайн хаалтаар өөрийн гэсэн туршлага хуримтлуулах
зорилгоо хэрэгжүүлэх ажлын нэг нь Канад улсын Гадаад хэргийн яамнаас
санхүүжүүлж буй “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн
менежментийг сайжруулах нь” /MЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн
хариуцан хэрэгжүүлж буй “Салхитын ордын хаалтын менежментийн төлөвлөгөө
боловсруулах жишиг төсөл” юм. Энэхүү төслийг хэрэгжүүүлснээр уурхайн хаалтыг
амжилттай хийх жишиг стандартыг бий болох ажээ.
Уг жишиг төслийн нэгдүгээр үе шат 2021 оны есдүгээр сараас 2022 оны
дөрөвдүгээр сарын хооронд хэрэгжихдээ эрх зүйн орчны шинжилгээ, байгаль
орчны төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ зэрэг суурь судалгаа болон
уурхайн хаалтын зорилго, зорилтыг талуудын оролцоотой боловсруулах ажлыг
хийжээ. Харин хоёрдугаар үе шат 2022 оны 6-р сард эхэлжээ.
Уурхайн хаасны дараа тухайн газар нутгийг хэрхэн ашиглах нь орон нутгийн
Газар зохион байгуулалтын төрийн байгууллагуудын асуудал байдаг нь хөгжилтэй
орнуудын жишгээс харагдаж байдаг. Нөхөн сэргээлтийг хэрхэн хийх асуудалд газрын
албадын үүрэг их байдаг байна. Газрын албад зөвхөн газар хувааж хувиарлах бус
хэрхэн хамгийн үр ашигтайгаар ашиглахад онцгой анхаарал тавьдаг ажээ. Иймээс
Мэргэжлийн хоёр яамны Сайд нарын баталсан энэхүү журмын хэрэгжилтээр
баталсан хаалтын төлөвлөгөөний зорилго, чиглэлд Газрын албад ч саналаа өгч
байх асуудал үүсч болох юм.
492
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АЛТЫГ НЬ АВСАН АВДАРТ ХИЙХ
ЭРДЭНЭС БЭЛЭН БАЙХ УЧИРТАЙ.
Нөхөн сэргээлт, хаалтын дэлхийн нэгэн жишээ
493
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Өнөөгийн Налайх хот, 2022.09.23
Хаагдсан уурхайн орчны өнөөгийн төрх
494
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XXIV БҮЛЭГ
АНХНЫ БААТРЫН
МӨРӨӨР ...
УУЛ УУРХАЙН САЛБАРААС 1957-2022 ОН ХҮРТЭЛ 34
ХӨДӨЛМӨРИЙН БАААТАР ТӨРЖЭЭ.
Монгол Улсын Хөдөлмөрийн анхны Монгол Улсын Хөдөлмөрийн отгон
баатар Д.ДАВААЖАВ /1957/ баатар Х.БАДАМСҮРЭН /2022/
495
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ХОРИНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
АНХНЫ БААТРЫН МӨРӨӨР...
УУРХАЙЧДЫН СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ БААТРУУД ТӨРҮҮЛДЭГ...
Монгол Улсын төр засаг уурхайчдын эх орны төлөө хийж бүтээх хүсэл
эрмэлзлийг байнга дэмжин төрийн дээд цол, одон, медалиудаар урамшуулан
шагнаж иржээ.
Анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны арванхоёрдугаар сарын
31-ний 234 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг бий болгож анхны
баатар цолоор чухамхүү уурхайчин хүн, Налайхын нүүрсний уурхайн бэхэлгээчин
Дамдиний Даваажавыг шагнаж байжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл улс, ардын аж
ахуй, төр, хувийн хэвшлийн үйлдвэр, байгууллагад гарамгай гавьяа байгуулсан
460 гаруй хүнд энэ эрхэм цолыг олгосон байна. Эдгээр хүмүүсийн 34 нь геологи,
уул уурхайн салбараас төржээ. Зөвхөн Налайхын уурхайгаас 9, Эрдэнэтээс 7,
Бэрхээс 2, Шарын голоос 4, Багануураас 2 гээд салбараас төрсөн олон баатарлаг
уурхайчдын нэрсийг жагсааж болно.
Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулж
“Монголросцветмет” нэгдэл, Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал,
цар тахлын гамшгийг давах үйлсэд хамт олноо дайчлан ажилласан Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол
2022 онд хүртээжээ.
Түүнчлэн уурхайчдын дундаас Гавьяат уурхайчин цол 50 хүн хүртсэнээс зөвхөн
Налайхын 13, Эрдэнэтийн 9, Шарын голын 5 хүн байгаа бол Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан цол хүртсэн 80-иад уурхайчны 30 нь Эрдэнэтийн уурхайчид байгаа ажээ.
Уурхайчдын хувьд түүхт 100 жилийн ойн босгон дээр Гавъяат уурхайчин цол
Шарын голын уурхайд засварчнаар ажлын гараагаа эхэлж Эрчим хүч, геологи, уул
уурхайн яамны дэд сайд хүртэл зүтгэж явсан Загарын Төмөрбаатар, Баянтээгийн
уурхайн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат асан Самбуугийн Пүрэвдорж,
Шивээ-Овоогийн уурхайд тасралтгүй 30 жил хүнд даацын автомашины оператороор
ажиллаж байгаа Борхүүгийн Цогтсайхан, “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Готовын Батцэнгэл нар хүртжээ. Түүнчлэн Аж үйлдвэрийн гавъяат
ажилтан цолоор Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд,
Монголчехметалл, Монголросцветмет нэгдэл, Эрэл ХХК, Эрэл банкинд ажиллаж
байсан Гомбожавын Дорж, төрийн шагналт Жижигийн Жамъян, “Ассоциацын”
хэмээх Налгарын Алагаа, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн
нарийн бичгийн дарга Галданжамцын Бат-Эрдэнэ нар энгэрээ мялаажээ.
Төрийн соёрхол хэмээх эрхэм цолыг геологи, уул уурхайн салбараас анх /өмнө
нь ихэвчлэн урлаг, утга зохиолын салбарт олгодог байсан/ 1973 онд Эрдэнэтийн
овооны зэс молибдены орд газрыг нээсэн геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар
хүртэж байсан бол 1976 онд Налайхын далд уурхайд шинэ технологи нэвтрүүлсэн
У.Мавлет, Н.Лувсанчоймбол, Ц.Дорж нар хүртэж 2022 онд эрдмийн ажлын цуврал
бүтээлээрээ эрдэмтэн, багш П.Очирбат, Л.Пүрэв, С.Цэдэндорж, Ж.Цэвэгмид нар
отголсон байна.
496
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар,
Булган нутгийн “ Булган сүүлтэй” хүү
Д.Даваажавыг бүгд мэднэ
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА 1988-2022 ОН
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яам:
"Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яам" ба "Геологи, уул уурхайн үйлдвэрийн
яам"-дыг АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 161
дүгээр зарлигаар нэгтгэн “Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яам"
болгон зохион байгуулжээ.
Хүнд үйлдвэрийн яам:
"Эрчим хүч,уул уурхайн үйлдвэр, геологийн яам", "Хөнгөн үйлдвэрийн
яамны ой модны аж үйлдвэрийн салбарыг нэгтгэн "Хүнд үйлдвэрийн яам”
болгон АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1990 онд зохион байгуулжээ.
Улсын геологийн төв:
Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар
тогтоолоор Хүнд үйлдвэрийн яамыг татан буулгаж "Улсын геологийн төв"
байгуулжээ.
Уул уурхайн товчоо:
Уул уурхайн салбарыг удирдах төрийн захиргааны төв байгууллага болох
"Уул уурхайн товчоо"-г Засгийн газрын 1991 оны 46 дугаар тогтоолын дагуу
байгуулжээ.
Геологи, эрдэс баялгийн яам:
Улсын геологийн төв, Уул уурхайн товчоог нэгтгэн геологи, уул уурхайн
салбарыг удирдах төрийн захиргааны төв байгууллага болох "Геологи, эрдэс
497
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
баялгийн яам" УИХ-ын 1992 оны тогтоолоор байгуулжээ.
Эрчим хүч, геологи, уул уурхайн яам:
УИХ-ын 1993 оны тогтоолоор Түлш, эрчим хүчний яам, Геологи, эрдэс
баялгийн яамдыг нэгтгэн 1994 оноос Эрчим хүч, геологи, уул уурхайн яам болгон
өргөтгөн зохион байгуулсан байна.
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
УИХ-ын 1996 оны тогтоолоор Эрчим хүч, геологи, уул уурхайн яамыг Хүнс,
хөдөө аж ахуйн яамтай нэгтгэн "Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам" байгуулжээ.
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар.Тус яамны харъяанд Ашигт
малтмалын хэрэг эрхлэх газрыг Ашигт малтмалын тухай хууль батлагдаж
байгаатай холбогдуулан Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
байгуулав.
Үйлдвэр, худалдааны яам:
Геологи, эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа, бодлогыг хариуцсан
"Үйлдвэр, худалдааны яам"-ыг Засгийн газрын 2000 оны 131 дүгээр тогтоолоор
байгуулав.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар:
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны газрыг нэгтгэн
"Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар” УИХ-ын 2004 оны 14-р
тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн
249 дүгээр тогтоолын дагуу байгуулав.
Эрдэс баялаг, эрчим хүчний яам:
УИХ-ын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын бүтцийн
тухай хуулиар Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг байгуулав.
Ашигт малтмалын газар, Газрын тосны газар: Ашигт малтмал,
газрын тосны хэрэг эрхлэх газрыг задлан "Ашигт малтмалын газар", "Газрын
тосны газар" гэсэн хоёр агентлаг Засгийн газрын тогтоолоор 2008 онд
байгуулав.
Уул уурхайн яам:
Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг УИХ-ын шийдвэрээр 2012 онд "Уул
уурхайн яам”, "Эрчим хүчний яам" болгон өөрчлөв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам:
Уул уурхайн яамыг "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам" болгон УИХ-ын 2016
оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт
оруулах тухай хуулиар өргөтгөн зохион байгуулав.
Ашигт малтмал,газрын тосны газар: Ашигт малтмал, газрын тосны
газар: "Ашигт малтмалын газар", "Газрын тосны газар" гэсэн хоёр агентлагийг
нэгтгэн "Ашигт малтмал,газрын тосны газар" гэсэн нэг агентлаг болгон 2016
онд өөрчлөн зохион байгуулав.
Өнгөрсөн түүхээ эргэн авч үзвэл салбарын хөгжлийн төлөө үе үеийн төр
засгийн байгууллага, төрийн зүтгэлтнүүд нааштай гэж үзсэн бүхий л арга
хэмжээг хэрэгжүүлж байсан нь бахархууштай.
498
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫГ 1990-2022 ОНД
УДИРДСАН САЙДУУД
Содовын Батхуяг Заанхүүгийн Барас Тогмидийн Оюунбилэг
1985-1987 онд ТЭХҮЯ, 1976-1990 онд ГУУЯ-ны 1976-1990 онд ГУУЯ-ны орлогч
1987-1990 онд ЭХУУҮГЯ, орлогч сайд, 1990-1995 онд сайд, 1990-1995 онд “Улсын
“Улсын геологийн төв”-ийн геологийн төв”-ийн захирал
1990 онд Хүнд
үйлдвэрийн яамны сайд захирал
Бямбын Жигжид. Доржийн Цогбаатар Лувсанбалдангийн
Нямсамбуу
1990-1994 онд ТЭХҮЯ, 1994- 1992-1994 онд Геологи, эрдэс
1996 онд ЭХГУУҮЯ-ны сайд баялгийн сайд 1996-1998 онд Хөдөө аж ахуй,
үйлдвэрийн сайд
Норовын Алтанхуяг Чойнзонгийн Чимиддоржийн
Содномцэрэн Ганзориг.
1998-1999 онд Хөдөө аж
ахуй, үйлдвэрийн сайд 1999-2000 онд Хөдөө аж ахуй, 2000-2004 онд Үйлдвэр,
үйлдвэрийн сайд худалдааны сайд
499