The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Нэгэн зул мянган зул асаана ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 23:05:17

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Нэгэн зул мянган зул асаана ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хуваарилалтын харьцааг өөрчлөх, хөрөнгө оруулалт бүрэн нөхөгдөж тодорхой
хугацаанд хоёр талд ашиг өгсний дараа үйлдвэрийг үндэснийх болгох эсэхийг
нарийн тохирох, баяжмалын гадаад, дотоод үнэ, ханшийг бодитой тооцох, байгаль
орчны зэрэг эдийн засгийн ач холбогдол бүхий олон асуудлыг сөхөн тавьж байжээ.

Эдгээр асуудлыг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Засгийн газар
хоорондын комиссын Зөвлөлтийн хэсгийн дарга И.Т.Новиковт танилцуулсан
боловч тухайн үед огт хүлээж аваагүй байна. Түүний ард “грош” бүрийг тооцоологч
А.Н.Косыгин дарга нь байсан. Гэхдээ л энэ тухай яриа олон жил үргэлжилжээ. Энэ
бол юуны өмнө том үйлдвэртэй болох гэсэн удирдагчдын хүсэл дээр дөрөөлсөн
хөрөнгө оруулагч тал давамгайлж өөртөө ашигтайгаар болзол нөхцөлөө тулгаснаар
гэрээ хэлэлцээр хийгдэж байсны илрэл бөгөөд үүнийг мартах аргагүй билээ.

Монголын эдийн засагчид, юуны өмнө Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн
болон ГУУҮЯ-ны зарим удирдагч, мэргэжилтэн нар “Эрдэнэт” үйлдвэрийг ашигтай
ажиллуулах зорилгоор янз бүрийн санал, дүгнэлт гаргасаар байлаа. Ийм бодол
саналыг тэр үед МАХН-ын эдийн засгийн бодлогыг эрхэлж байсан хүмүүс ч дэмжиж
байжээ.

Хэлэлцээрийн заалтуудын тухай өмнө товч дурьдсанчлан хоёр талын гадаад
худалдааны байгууллагууд харилцан тохирсон үнээр хамтарсан үйлдвэрийн
бүтээгдэхүүний экспортыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу зураг төсөлд тусгагдсан
дотоодын бөөний үнийг хэрэглэн үйлдвэртэй тооцоо хийж эхэлсэн боловч гадаад
худалдааны зэсийн баяжмалын үнийг 331 шилжих рубль (1471 төгрөг)-иэр,
молибденийн баяжмалын үнийг 1951 шилжих рубль (8670 төгрөг)-иэр тус тус
тохиролцсон байжээ. Ингэснээр үйлдвэрийн бүтээгдэхүүний бөөний үнэ, гадаад
худалдааны валютын ханшаар хөрвүүлсэн үнэ тэнцүү биш болж 1 тонн зэсийн
баяжмалд 779 төгрөг, молибдены баяжмалд 1330 төгрөгний зөрүү гарч гадаад
худалдааны байгууллагын алдагдлаа нөхөхөд манай улсын төсвөөс 1979-1987
онд 967.3 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн
ашиглалтын үеийн хэрэгцээний материал, шатахуун, сэлбэг хэрэгсэл зэргийг
импортлох ажил гүйлгээг монгол, зөвлөлтийн гадаад худалдааны хэлэлцээрийн
хүрээнд харилцан тохирсон үнээр хоёр талын гадаад худалдааны байгууллагууд
харилцан гүйцэтгэнэ гэж заасан байлаа.

1976-1983 онд Үнэ, стандартын хорооны дарга байсан Д.Бямбасүрэн 1996 онд
бичсэн дурсамждаа 1976 он гэхэд манай импортын барааны үнэ 89%-иар өссөн
байхад экспортын барааны үнэ дөнгөж 32% өссөн байв, иймээс 1978 оноос жил бүр
үнийн хэсэгчилсэн өөрчлөлт хийж улмаар 1982 онд экспортын шаардлага хангасан
олон нэрийн барааны үнийг дэлхийн зах зээлийн үнийн харьцааг үндэслэн нэмсэн
бөгөөд энэ бодлого нь дотоод, гадаадын эрхтэн, дархтнуудын дүргүйцлийг хүргэж
1984 оны эхээр ажлаа өгсөн тухай бичжээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэр эхний жилүүдэд
281 сая долларын алдагдал төлж байсан тул энэ тухай Зөвлөлтийн удирдагч
Л.И.Брежневт хүргүүлэх захидлын эх бичээд Ю.Цэдэнбал даргад танилцуулахад
тэр уншиж үзээд захидлын төгсгөлд “Бид ингэж амьдарч чадахгүй” гэж нэмж бичин
гарын үсгээ зурсан, гэвч тэр захидал хаягаараа яваагүй бөгөөд зарим албан
тушаалтнууд шат алгасч том толгой гаргасан гэж өөрийг нь “бут ниргэсэн” гэдэг.

Зөвлөлтийн үнийн хорооны дарга 1983 оны 10-р сард ирээд “Танай үнийн
байгууллага ЗХУ-аас өөр үнийн бодлого баримтлахаар төлөвлөж байна” гэхэд
“Бид танайхыг дууриаж ирсэн. Цаашид ч дагах биз. Тэгэхдээ бид юм бүхэн дээр
дууриаж чадахгүй. Манай нөхцөл байдал өөр шүү дээ” гэж хэлж байсан Ю.Цэдэнбал

200

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дарга ч бас түүнд итгэдэг байжээ. Гэвч хоёулаа 1984 онд “ажилдаа тэнцэхгүй тул
халагдсан” ажээ.

Өөр нэг анзаармаар зүйл бол Хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн иргэдийн
хилээр орж гарахдаа авч яваа бараа бүтээгдэхүүн гаалийн татвараас чөлөөлөгдөж
байсан явдал юм.

Хөрөнгө оруулагч бөгөөд зээл олгогч талын энэ мэт давамгайлал, дарангуйллыг
давах гэж Монголын эдийн засагчид (Д.Содном, Б.Долгормаа, Д.Бямбасүрэн),
яамдын мэргэжилтнүүд арваад жилийн турш үгээ хэлж, санал бодлоо илэрхийлж
байсан нь 1988 оноос Эдийн засгийн шинэ нөхцөл батлах, 1991 онд засгийн газар
хоорондын шинэ Хэлэлцээр байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхэд бэлтгэл
нь болсон юм. Аливаа үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ-өртөг,
ашиг-алдагдал тооцох, тогтоох нь хөрөнгө оруулагч талуудын хамгийн эмзэг, нарийн
асуудал байдаг, түүний үр нөлөөний цар хүрээ ямар их байдгийг “Эрдэнэт” УБҮ-ийн
үйл ажиллагааны эхний жилүүд харуулсан ажээ. Энэ үед "Эрдэнэт" үйлдвэрийн
зэс-молибдений баяжмалын нөхцөл байдал дэлхийд ямар түвшинд байгаа, зэсийн
ашигтай зах зээл олж бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг үйл ажиллагаа үйлдвэрт
хамааралгүй байв.

Хүснэгт 1. "Эрдэнэт" үйлдвэрийн 1978-1988 оны борлуулалт

Ачуулсан ЛМБ дээрх нэг Борлуулсан Төгрөг/ ам.дол- Борлуулсан
бүтээгдэхүүн рын ханш бүтээгдэхүүн
Он баяжмал дахь тонн зэсийн үнэ (сая.доллар)
(сая.төг)
зэс (тн) (долл./тн)

1979 21160 1990 141692 4,44 31912612

1980 44507 2193 312727 4,44 70434009

1981 77364 1741 532646 4,44 119965315
1982 105000 1488 725830 4,44 163475225
1983 116060 1598 802775 4,44 180805180

1984 119315 1375 834998 4,44 188062612
1985 119385 1440 818753 4,44 184403828

1986 121065 1378 837862 4,44 188707657
1987 120961 1720 840617 4,44 189328153
1988 121148 2601 814543 4,44 183455632

Бүгд 965965 1752 6663443 4,44 1500775450

(Баяжмал дахь цэвэр зэсээр тооцож ам.доллараар илэрхийлэв) Эх сурвапж:
Борлуулалт ("Эрдэнэт" үйлдвэрийн тайлан тэнцэл) Шилжих рубль, доллар 1:1 (ОХУ-ын
Гаалийн хорооны захидал 1998.12.22 №14-15/27032/)

Эдгээр жилүүдийн ололт дутагдлын тухай ахмад уурхайчин, засгийн өндөр
албан тушаал хашин энэ түүхэн үйл явцын гэрч болж байсан Д.Рэнчинхандын
эмхэтгэн бэлтгэсэн “Монголын уул уурхайн аж үйлдвэр 80 жилд” номонд

201

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дэлгэрэнгүй оруулсан нь үнэнд хамгийн ойр эх сурвалжийн нэг, салбарын түүхийн

тухай өнөө үеийн уурхайчдын лавлагаа болсон юм. Иймээс энэхүү номын эхээс

Эрдэнэт тойрсон түүхийн тухай хэсгээс нь дэлгэрэнгүй орууллаа. Тус хэсэгт

Эрдэнэтийн төдийгүй манай уул уурхайн салбарын түүхийн улс төр, эдийн засгийн

сонирхолтой, дахин эргэж харахад илүүдэхгүй, сургамжтай үйл явцын тухай оржээ.

Тухайлбал:

”... Улсын төсвөөс алдагдал хүлээхгүй, өндөр үр
ашиг олох, экспортын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор
техникийн зураг төсөлд тодорхойлсон өртөг, бөөний
үнийн үндэслэлийг хянан үзэх, гадаад худалдааны үнийг
нэмэгдүүлэх чиглэлээр бүр 1970-аад оны дунд үеэс эхлэн
Зөвлөлтийн холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээр
хийж, тодорхой санал дэвшүулж ирсэн хэдий ч тухайн
үеийн улс төрийн уур амьсгалаас шалтгаалан энэ үйл
ажиллагаа амар хялбар бүтэхгүй байсан юм. Гэхдээ хоёр
талын олон удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд зарим
талаар тодорхой тохиролцоонд хүрч байв. Тухайлбал,
1981 оноос эхлэн нэг тонн зэсийн баяжмалын гадаад
худалдааны үнийг 4 удаа нэмэгдүүлж, 1984 онд 375
рубльд хүргэж дээр нь 10%-ийн урамшууллын нэмэгдэл
Д.Ренчинханд авах болжээ. Мөн молибдены баяжмалын үнийг 5 удаа

нэмэгдүүлж 1985 онд 6080 рубль болгон тогтоосон байна.

Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөх, бүтээгдэхүүнийг
борлуулах, бие даасан байдлыг хангах, эрх хэмжээг нь тодорхой болгон
төгөлдөржүүлэх, үнэ бүрдэлт болон худалдаа эдийн засгийн харилцааг бүхэлд нь
цэгцлэх, орчин үеийн техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх зэрэг олон
асуудал гарч ирсэн юм. Энэ бүх байдлыг Засгийн газар, холбогдох байгууллага,
монголын мэргэжилтнүүд мэдэрч, судалж үзэж, зарим тохиолдолд өөрсдөө
шийдвэрлэж, мөн Зөвлөлтийн талд асуудал тавьж байв. Сайд нарын Зөвлөлийн
тэргүүлэгчдийн 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны протоколоор
(30-р) валютын фондын хөрөнгийг зарцуулах талаар “Эрдэнэт” үйлдвэрийн
тавьсан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэн өгч, цаашид валютын
фондын хөрөнгийг зарцуулах арга хэмжээг жил бүрийн төлбөрийн баланс,
валютын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх журмыг мөрдөн ажиллахыг Улсын
төлөвлөгөөний комисс, Сангийн яам, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд
даалгасан байна.

Монголын талаас “Эрдэнэт" үйлдвэр, “ Монголсовцветмет" нэгдлийн
үйл ажиллагааны эдийн засгийн нөхцлийн тухай асуудлаар өөрсдийн саналыг
боловсруулж түүнийг Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 12-р
сарын 9-ний өдрийн хуралдааны протоколоор (53-р) зөвшөөрч байжээ. Энэ
санал бол үнийг өөрчлөн тогтоох, ашиг хуваариалалтын журмыг өөрчлөх,
үйлдвэрийн гадаад худалдааны бие даасан эрхийг өргөтгөхөд чиглэсэн байлаа.
Үнийг өөрчлөн тогтоохын хувьд, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн болон молибдены
гадаад худалдааны үнийг бөөний үнийн түвшинд, “Монголсовцветмет”
нэгдлийн жоншны үнийг (92%-ийн агуулгатай) дотоодын үнийн түвшинд 268
рублиэр, хүдрийн дундаж үнийг 50.22 рублиэр тогтоох тохиолдолд манай улсын
экспортын орлого “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтаас 26.8

202

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

сая рублиэр, “Монголсовцветмет” нэгдлийн бүтээгдэхүүний борлуулалтаас
27.4 сая рублиэр, бүгд 54.2 сая рублиэр нэмэгдэн Зөвлөлтийн тал өөрт оногдох
ашгийн чөлөөт үлдэгдлээс “Монголсовцветмет” нэгдлийн бүтээгдэхүүний үнийн
зөрүүг санхүүжүүлэхгүй болно. Энэ саналыг зөвлөлтийн тал хүлээж авахгүй бол
“Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдены баяжмалын бөөний үнийг контрактын
үнийн түвшинд нэг тонн зэсийн баяжмалын үнэ 1831.5 төгрөг, нэг тонн
молибдены баяжмалын үнэ 26995 төгрөгөөр тогтоох, “Монголсовцветмет”
нэгдлийн бүтээгдэхүүний гадаад худалдааны болон дотоодын бөөний үнийн
зөрүүг “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлтийн талд ногдох ашгаас нөхөж буй одоогийн
нөхцөлийг хэвээр хадгалах, үүнтэй холбоотойгоор хамтарсан үйлдвэрт
нийлүүлэх импортын тоног төхөөрөмж, сэлбэг, материалын контрактын үнэд
тээвэр, хангамжийн ажиллагааны зардлыг бодолцон 5.4 гэсэн коэффициент
хэрэглэн дотоодын бөөний үнэ тогтоох санал тавьж байв. Энэ тохиолдолд
“Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүний гадаад, дотоод үнийн зөрүү арилж, манай
улсын төсвийн үр ашиг 46 сая төгрөгөөр нэмэгдэх юм.

Ашиг хуваарилалтын одоогийн журмыг өөрчлөх, тухайлбал балансын
ашгаас хамтарсан үйлдвэрийн мэдэлд үлдэх хэсгийг хассан дүнгээс 30 хувиар
бодож манай улсын төсөвт шилжүүлэх, үлдэж буй ашгийг оролцогчдоос дүрмийн
санд оруулсан хувь хөрөнгөтэй харьцуулан оролцогчдод хуваарилах зарчим
баримтлах саналтай байлаа.

Зэс молибдений баяжмал дах элементүүдийн хэмжээг хамтарсан үйлдвэрийн
болон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг үндэслэн тодорхойлж, гадаад
худалдаагаар төлбөр тооцоо хийж байх, зарим хэсгийг биет байдлаар авахаар
тооцоолжээ. Энд тэмдэглэхэд, зөвхөн мөнгөний үнийг манай улсын гадаад
худалдааны байгууллага нэхэмжлэн авч 1979-1986 онд 61.6 тонн мөнгөний үнэд
15360.9 мянган рубль авсан байна.

ЗХУ-д хамтарсан үйлдвэрийн төлөөлөгчийн газар байгуулах, хоёр улсын
банкинд хамтарсан үйлдвэрийн валютын данс нээж ажиллуулах болон бусад олон
асуудлыг манай мэргэжилтэн шинжээчид боловсруулж байв. Ийнхүү Монголын
талын зохих байгууллагуудын санаачилга, хүч чармайлтаар хамтарсан
үйлдвэрийн бүтээгдэхүүний гадаад худалдааны шилжих рублиэр илэрхийлэгдсэн
үнийг 4.44 итгэлцүүрээр хөрвүүлэн дотоодын бөөний үнэ тогтоох зарчмыг
1987 онд тохиролцож мөрдсөнөөр нэг тонн зэсийн баяжмалын бөөний үнэ 1831
төгрөг болж гадаад худалдааны үнийн түвшинд тогтоогдсон юм. Мөн нэг тонн
молебдины баяжмалын бөөний үнийг баяжмал дах ренийн хамт 27400 төгрөгөөр
тогтоожээ. үнийн хувьд хэдийгээр бэрхшээл тулгарч түүнийг алхам алхамаар
шийдвэрлэж байсан боловч “Эрдэнэт” үйлдвэр 1979-1989 онд 2.7 тэрбум
төгрөгийн тэнцлийн ашигтай ажиллаж улсын төсөвт 1.93 тэрбум төгрөг
оруулсан байна.

1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн байгуулалт, ардчилал, ил тод байдал
нилээд хүч авч нийгмийн эмзэг асуудлыг чөлөөтэй хөндөн тавих болсон нь Монгол
Улсад ч нөлөөлсөн юм. Энэ үеэс Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны үр шим,
ач холбогдлыг зүй ёсоор үнэлэхийн хамт түүнийг социалист интернационализм
гэсэн нэр хаяг зүүж, сүүдэртэй талыг халхалж, зөрчил бэрхшээлийг нуудаг байсан
“хатуу” хэв шинжийг эвдэж эхэлсэн юм.

Эдийн засгийн нөхцөл нь 1988 онд хоёр орны холбогдох дөрвөн яамны
хэмжээнд батлагдаж мөн оны долдугаар сараас 1995 оныг дуустал хугацаанд

203

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой байлаа. Эдийн засгийн нөхцөлийн дагуу гадаад
зах зээлээс үйлдвэрлэл, техникийн зориулалттай материал, сэлбэг хэрэгсэл,
машин, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан валютын лимитийг
үйлдвэрийн валютын орлогоос нь тогтоосон нормативаар бодож үйлдвэрт
олгодог боллоо. Энэ нь үйлдвэрийн бие даасан үйл ажиллагааны эрхийг валют,
гадаад харилцааны хүрээнд өргөжүүлж буй юм. Үйлдвэр валютын лимитээ
хэмнэвэл дараагийн жилүүдэд шилжүүлэн зарцуулах, тав хүртэлх хувиар нь нөөц
фонд байгуулах, валютын зээл авах зэргээр үйлдвэрийн үйл ажиллагааг явуулах
валютын механизмыг уян хатан байдлаар зохицуулах боломжтой болжээ. Үйлдвэр
жилийн экспортын төлөвлөгөөг биелүүлсэн нөхцөлд түүний нэг хувьтай тэнцэх
хэмжээний бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлээд гадаад зах зээл дээр өөрөө болон
гадаад худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдаж, тэндээс орчин үеийн
өндөр бүтээмжтэй машин, тоног төхөөрөмж, лиценз, эд материал худалдан
авах эрхтэй болов. Бас чөлөөт валютаар гурав дах орнуудад ч бүтээгдэхүүнээ
худалдаж болох аж. Гэхдээ бүтээгдэхүүнээ бие даан борлуулаад олсон валютын
орлогынхоо 15%-ийг улсын орлого болгож түүнтэй тэнцэх төгрөгийг оронд нь
авах ажээ.

Зөвлөлтийн барилгын байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж, үйлдвэрийн
барилга угсралт, тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын ажлыг тэдний
өмнөөс гүйцэтгэснээр гэрээ, төсөвт заасан ажлын өртгийг рублиэр үйлдвэрт
шилжүүлэн авч, үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг шинчлэх валютын
хоёр дах эх үүсвэр болгохоор шийдвэрлэжээ. Үйлдвэрийн гадаад худалдаа,
харилцаа өргөжиж байгаатай уялдан Москвад үйлдвэрийн төлөөлөгчийн газар
байгуулах болсон нь ЗХУ-ын байгууллагуудтай шууд харилцааны хэлбэрийг
хөгжүүлэх боломж олгов.

Эдийн засгийн нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, үнэ
бүрдэх системийг боловсронгуй болгох асуудал тусгагдсан юм. Эдийн засгийн
шинэ нөхцөлөөр үнэ өртгийн саад болж байсан зарим хүндрэлийг үгүй болгож
экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний гадаад худалдааны үнийг ч, импортоор
худалдан авч байгаа бараа, материалын хилийн үнийг ч рубль төгрөгийн албан
ханшаар хөрвүүлж үйлдвэрийн эдийн засгийг тодорхойлох болов. Энэ нь нэг
төрлийн бүтээгдэхүүний үнийг рубль төгрөгийн албан ханшаар хөрвүүлэхэд аль
ч валютандаа нэг түвшинд үр ашгийн итгэлцүүр байх зарчим юм. Ингэснээр
үйлдвэрийн үйл ажиллагааны эдийн засгийн үр дүнг валютын харилцаатай холбож
өгчээ. Мөн үйлдвэрийн ашгийг хуваарилахдаа БНМАУ-ын хууль тогтоомжийг
мөрдлөг болгохоор заасан нь “Эрдэнэт” үйлдвэрт Монголын талаас 30 хувийн
ашгийн татвар ноогдуулах нөхцөлийг хангасан юм.

Эдийн засгийн нөхцөл нь тухайн үедээ үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ
бүрдэлт, гадаад харилцааны хүлээсийг задлахад алхам болов. Гэхдээ Эдийн
засгийн нөхцөл нь хязгаарлагдмал тал ихтэй бөгөөд цааш цаашдаа зах зээл
өргөжих тутам хөшүүрэг болж чадахгүй олон заалтыг агуулсан байлаа...

1989 онд болсон Зөвлөлийн XIX хуралдаан Эдийн засгийн нөхцөлийн
үндэслэлийн биелэлтүүдийн талаар хэлэлцэж ... оны 6-р сарын 30-нд Монгол,
Зөвлөлтийн эрх бүхий байгууллагууд “Монголсовцветмет” нэгдэл, “Эрдэнэт”
үйлдвэрийн үйл ажиллагааний Эдийн засгийн нөхцөлийн тухай протоколд
гарын үсэг зурсан нь аж ахуйн биеэ даасан байдлыг өргөжүүлэх, бүрэн аж ахуйн
тооцоонд шилжүүлэх, өөрөө зардлаа нөхөх, өөрөө санхүүжихэд чиглэх юм гэж

204

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тэмдэглэсэн байна...
...”Эрдэнэт” үйлдвэрийн иж бүрэн зураг төслийн дагуу үйлдвэрийн тавдугаар

ээлж 1989 онд ашиглалтад орсон юм. Ингэснээр үйлдвэр жилд 20 сая тонн хүдэр
боловсруулах боломжтой болжээ...

1979-1989 онд “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа бүрэн
жигдэрч, хэвийн өсөлтийн замаар явж, харин үйлдвэрлдэлтэй шууд холбоотой
эдийн засгийн үр ашгийн нэлээд асуудлыг социалист аж ахуйн системийн хүрээнд
шийдвэрлэж ирлээ...

...1990 оноос хойшхи үе бол тус үйлдвэрийн хувьд үйлдвэрлэлийн уруудалт,
өгсөлт хосолсон ээдрээтэй жилүүд байв. Хэдийгээр өндөр хүчин чадалтай техник
бага боловч нэвтэрч, үйлдвэрийг өргөжүүлсэн ч зөвхөн 1994 онд төслийн хүчин
чадлаа бүрэн эзэмшсэн юм. 1991 онд үйлдвэрлэл уналтад орж, өмнөх жилд хүрсэн
түвшингийн дөнгөж 70 хувьд хүрэх хэмжээний хүдэр олборложээ...

...Чөлөөтэй хөрвөх валютын тооцоонд шилжих бэлтгэл нэгэнт байгаагүй
болохоор санхүү, материал-техникийн хангамжид асар их саад бэрхшээл бий
болголоо. Үйлдвэр ашилалтад орноос хойшхи 10 гаруй жил эдэлсэн уулын,
баяжуулах, тээврийн, цахилгааны болон бусад машин, тоног төхөөрөмж зүй
ёсоор биет байдал, хугацааны элэгдэл, хуучралд орсон байв. Цахилгаан эрчим
хүчний тасалдал 1991, 1992 онд үлэмж их гарсан нь үйлдвэрийн хэвийн ажиллагаа
явуулах боломжийг алдагдуулсан юм...

...Хамтарсан үйлдвэрт оролцогч хоёр орон нэгэнт зах зээлийн харилцаанд
шилжиж, ажил хэргийг хуучин дүрэм, журмаар явуулах боломжгүй болсон, нөгөө
талаас авч үзэж шийдвэрлэх ёстой тулгамдасан олон асуудал бий болсон
нөхцөлд Засгийн газар хоорондын комисс 1990 оны долдугаар сарын 16-17-
нд болсон 38-р хуралдаанаараа зарим асуудлаар харилцан тохиролцож, хэсэг
асуудлыг боловсруулж дараагийн шатанд хэлэлцэхээр болов.

Энэ хуралдаанаар хамтарсан үйлдвэрүүд (“Эрдэнэт”, “Монголсовцветмет”-
ийг хэлж буй) хөрөнгийн монгол, зөвлөлтийн талд ноогдох хувийг түрээслэх
хэлбэрээр ашиглах тухай асуудлыг Монголын Хүнд үйлдвэрийн яам, ЗХУ-ын
Төмөрлөгийн яам авч үзэж байгааг анхааралдаа авч, 1990 оны III улиралд багтаан
эрх бүхий байгууллагуудад зохих санал оруулах, хамтарсан үйлдвэрүүдийн
оролцогчдын үүргийг монголын талаас “Монгол Эрдэнэ” хам нийгэмлэг,
зөвлөлтийн талаас “Зарубежцветмет” нэгдэл тус тус хариуцах болжээ. Засгийн
газар хоорондын 1990 оны 38 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу 1973 оны
хэлэлцээрүүдэд нэмэлт, тодотгол оруулах талаар монголын талын оролцогч
үйлдвэр, худалдааны “Монгол-Эрдэнэ” хам нийгэмлэгийн захирал Д.Рэнчинханд,
зөвлөлтийн талын оролцогч “Зарубежцветмет” нэгдлийн ерөнхий захирал
А.Ф.Тюряков нар ахлан мэргэжилтнүүдийн хэлэлцээр хийж тохиролцсон байна...

...Монголын мэргэжилтнүүд хэлэлцээрийн төсөлд оруулахаар хамтарсан
үйлдвэрийн дүрмийн санд орд газрын хэвлийн болон эдэлбэр газрын үнэлгээ,
ашигт малтмал, ус, ой мод, бусад нөөц баялгын үнийг тооцож оруулах,
хамтарсан үйлдвэрт зөвлөлтийн талаас оруулсан хөрөнгийг зөвлөлтийн
талд ногдох ашгаар нөхсөн тохиолдолд хамтарсан үйлдвэрийг монголын талд
үнэ төлбөргүй шилжүүлж, үндэсний үйлдвэр болгохоор тавьсан саналуудыг
зөвлөлтийн тал, “эдгээр асуудал мэргэжилтний эрх хэмжээний асуудал биш,
Засгийн газрын түвшинд тавих ёстой” гэж үзэв.

205

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Манай засгийн газраас 1991 оны нэгдүгээр сарын 10-нд ЗХУ-ын Засгийн
газарт өгсөн санамж бичиг, Засгийн газрын хуралдааны 1991 оны гуравдугаар
сарын 15-ны өдрийн 12 дугаар протокол, мөн оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн
16 дугаар протоколд монголын талын тодорхой байр суурийг илэрхийлжээ.
Эдгээр баримт бичигт дээрх мэргэжилтнүүдийн хэлэлцэн тохирсноос гадна
хэд хэдэн гол асуудлыг дэвшүүлсэн байна. Тухайлбал хамтарсан үйлдвэрийн үйл
ажиллагааны хүчин төгөлдөр байх хугацааг 10-15 жилээр тогтоох, энэ саналыг
хүлээж авахгүй нөхцөлд Зөвлөлтийн талын оруулсан хувь хөрөнгө болон түүнд
ногдох нормативт ашгийг хамтарсан үйлдвэрийн ашгийн чөлөөт үлдэгдлээс
зөвлөлтийн талд ногдох хэсгээр нөхсөн нөхцөлд уг үйлдвэрийг хамтарч ажиллах
хугацааг дуусгах, хэрэв хугацаа дууссанаас хойш хамтарсан үйлдвэрийг хэвээр
байлгах бол бүтээгдэхүүн, ашиг хуваахдаа монголын талд 70 хувиас доошгүй
ногдохоор бодох, “Эрдэнэт” үйлдвэрийн 1979-1990 онд ашигласан газрын хэвлийн
нөөцийн үнэлгээг жил бүрийн үндсэн үйлдвэрийн товарын бүтээгдэхүүний үнийн
дүнгээс найман хувиар тооцож, түүнийг дүрмийн санд оруулахгүйгээр тус
үйлдвэрийг байгуулахад Зөвлөлтөөс авсан нийт зээлийн (төмөр замаас бусад)
өрөөс хасах, алт, мөнгө, рений, селе, теллур зэрэг дагавар элиментүүдийн үнийг
үндсэн бүтээгдэхүүний үнэ дээр нэмж тооцож контрактын үнийг тодорхойлж
байх, 1979 оноос эхлэн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа гадаргуугийн
болон газрын доорх усыг үнэлж дүрмийн сангийн Монголын талын хувь хөрөнгөд
тооцож оруулах, үйлдвэрийн дүрмийн сангийн нийт хэмжээ, талуудын оруулсан
хувь хөрөнгийг тодорхой зааж өгөх мэт олон асуудлыг хөндөж, 1973 оны 11-р
сарын 22-ны Хэлэлцээрийг хүчингүй болгох санал тавьжээ.

Хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны 10 гаруй жилийн туршлагаас
сургамж авч юуны өмнө шинэ нөхцөлд үйлдвэрийн бие даан ажиллах бололцоог
хангах, урьд урьдаас хуримталсан маргаантай буюу шийдэгдээгүй асуудлыг
харилцан тохирч шийдвэрлэхэд хоёр улсын Засгийн газар, холбогдох
байгууллагууд, мэргэжилтнүүд хэдэн жилийн турш хүч тавьж ажилласны баримт
бол дээрх яриа хэлцэл, санал чиглэл юм.

БНМАУ-ын Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг 1991 оны хоёрдугаар сард ЗХУ-ын
Засгийн газар, мөн ОХУ-ын Сайд нарын Зөвлөлийн урилгаар айлчилах үед Монгол,
Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаархи хэлэлцээний
дүнгийн тухай санамж бичиг гаргасан юм. Түүнд:

• Монголын хууль тогттомжийн дагуу Монголын байгалийн баялаг (газар,
ус, газрын хэвлий)-ийг хамтарсан үйлдвэрүүдэд өөрт ногдох эрхийнхээ
хүрээнд ашигласны хөлсийг монголын талд нөхөн төлөх,

• “Эрдэнэт” үилдвэрийн гаргаж байгаа хүдрийн дагалдах элемент (алт,
ренний, теллур, селен)-ийн өртгийг олон улсын практикт баримталдаг
журмын дагуу уг үйлдвэрийн орлогод оруулан тооцсоноор түүний ашигт
ажиллагаанд нөлөөлөх үнэлгээний тухай,

• “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг жилд 25 сая тонн хүдэр олборлож
боловсруулах хүчин чадалд нь хүргэх, тэгэхдээ хаягдлаас зэсийн агуулагыг
аль болох дээд хэмжээгээр багасгах арга хэмжээг шийдвэрлэх зэрэг
асуудлыг боловсруулахаар оржээ.

206

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

...Ийнхүү хэдэн жилийн турш энэ талаар шаргуу ажилласны үр дүнд хоёр
улсын Засгийн газар хооронд 1991 оны 6-р сарын 5-нд Хэлэлцээр байгуулж,
протокол үйлдэж, хамтарсан үйлдвэрийн Дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ бол
хамтарсан үйлдвэрийн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал мөн. Энэхүү Хэлэлцээр
нь 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, 12 жилийн
хугацаанд мөрдөгдөх аж. Эл Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Засгийн газар
хоорондын 1973 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн Хэлэлцээр, түүний
хавсралт протокол, Эдийн засгийн нөхцлийн тухай 1988 оны зургадугаар сарын
30-ны протокол тус тус хүчингүй болжээ. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уулын
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Дүрмийг энэ Хэлэлцээртэй уялдуулж шинэчлэн
баталжээ. 16 зүйлтэй шинэ Дүрэм нь үйлдвэрийн үйл ажиллагааны шинэ нөхцөлд
тохирсон, түүний өдөр тутмын удирдлага болох бөгөөд өмнөх Дүрмээс чанарын
нэлээд ялгаатай болсон юм. 1990 оноос хойш болон 1991 оны энд дурьдсан баримт
бичгүүдийн үндсэн дээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны гол чиглэл нь
1991, 1992, мөн 1993 онд тулгарсан бэрхшээлийг даван туулах, үйлдвэрийн
төслийн хүчин чадлыг бүрэн эзэмших, санхүү, гадаад худалдааны тогтолцоог
эрс өөрчлөх, техникийн шинэчлэлт хийхэд төвлөрөх болов...

...Хамтарсан үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашигтай холбогдсон асуудлууд
хоёр талын анхаарлын төвд байсан хамгийн зангилаа асуудлууд гэдэг нь
ойлгомжтой. Ийм чиглэлийн зарим асуудлыг Зөвлөлийн хэмжээнд шийдвэрлэж
чадахгүйд хүрч, Улсын төлөвлөгөөний комисс, Сайд нарын Зөвлөл, хамгийн дээд
төвшинд ч хандах үе цөөнгүй байв. Энэ үед асуудлын гүнд орж зөв шийдвэр
гаргахад М.Пэлжээ, П.Жасрай, Д.Содном нар бодит туслалцаа үзүүлж байсан
юм...

...Зөвлөл боловсон хүчний хангамжийн асуудалд онцгой анхаарал тавьж,
ялангуяа Монголын үндэсний мэргэжилтэн, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж
бэлтгэхэд, тэднийг дадлагажуулах, мэргэжлийн өсөлтийг хангахад анхаарч
ирсэн билээ. Үйлдвэрийн удирдлагад хоёр талаас ажиллах суудлын асуудал эмзэг,
шийдэхэд хүндэвтэр зүйлийн нэг байв. Үүний дотроос ерөнхий захирлын суудлыг
солиход бүр ч хэцүү байсныг хэлэх нь зүйтэй. Хэлэлцээрээр дөрвөн жил тутам
ерөнхий захирал хоёр талаас ээлжлэн солигдож байх ёстой байсан боловч манай
талын боловсон хүчнийг тавих асуудлыг Зөвлөлтийн тал янз бүрийн шалтаг
заан няцааж, олон жилийн турш өөрийн талын “дархалсан” суудал болгож байсан
юм. Гол шалтгаан нь Монголын талын боловсон хүчний дадлага туршлага
хангалтгүй, ийм ачааг үүрэхэд хараахан бэлттэгдээгүй “нялхаараа” байна гэж
үздэг байлаа. Эхний үед энэ нь Эрдэнэтийн хувьд зөв байсан биз. Харин үйлдвэр
хүч чадлаа эзэмшсэний дараа болон “Монголсовцветмет” нэгдлийн захирлын
ачааг үүрээд явах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдээгүй байсан гэдэгтэй
бид санал нийлж чаддаггүй байсан юм. Уг асуудлын манайд нөлөөлөх нийгмийн
талын ач холбогдлыг харгалзан нилээд хурцаар тавих үед уг асуудал улс төржиж,
Улс төрийн товчоо, түүний дээд цэгт аль хэдийнэ хүрч тэндээс “чиглэл” ирдэг
байлаа. Тийм ч учраас зарим залуу мэргэжилтэн нарыг энэ албан тушаалд
зориулж бэлтгэх шаардлага гарч байлаа...

...Энэ бүх хүнд асуудлыг шийдвэрлэхэд өөрчлөн байгуулалт, ардчиллын уур
амьсгал нааштай нөлөө үзүүлж анхны хэлэлцээрт зохих тодотгол 1991 онд
хийгдсэн. Хэлэлцээрт орсон шинэчлэл, тодотголоор үйлдвэрийн удирдлагын эрх
хэмжээг өргөтгөж бие даан гадаад харилцаа, гадаад худалдаа явуулах боломжтой

207

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

болсноор эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч үйлдвэрлэлийн хэвийн
ажиллагааг хангах нөхцөл бүрдсэн. Одоо санаачлагатай ажиллаж, үр дүнд хүрэх
эдийн засаг, эрх зүйн бүх бодит боломж, тохироо бүрдсэн гэж хэлж болно...

Тус үйлдвэрийн түүхэнд 1994 он анх удаа хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн
жил байлаа. Энэ нь уулын цул гаргалт 14.5 сая шоо метр, хөрс хуулалт 6.51 сая
шоо метр, хүдэр боловсруулалт 20 сая 40 мянган тонн болсноор тодорхойлогдож
байна...” гэжээ.

"Эрдэнэт" үйлдвэр нь 1988 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн экспортын
бүтээгдэхүүний нэг хувь, төлөвлөгөөнөөс давуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний
зарим хэсгийг чөлөөт валютаар бие даан худалдах эрхтэй болсноор зах зээлийн
эдийн засагт орох шилжилтийн үе эхэлсэн юм. Ингэснээр Болгар улсад 83 тонн
молибдений баяжмалыг 2.5 сая төгрөгтэй тэнцэх валютаар борлуулсан ба улмаар
Япон улсын "Иточу", "Фурукова", Финланд улсын "Оутокумпу" зэрэг компаниудад
зэсийн баяжмал ачуулах зэргээр дэлхийн олон оронтой харилцах эхлэл тавьсан
ажээ.

Хүснэгт 2. "Эрдэнэт" үйлдвэрийн 1989-1990 оны борлуулалт

Ачуулсан ЛМБ дээрх нэг Борлуулсан Төгрөгийг Борлуулсан
Он баяжмал тонн зэсийн үнэ бүтээгдэхүүн долларт бүтээгдэхүүн
харьцуулсан (сая.доллар)
дахь зэс (тн) (долл.тн) (сая.төг)
2850 762484 ханш 171 730 630
1989 122762 4,44

1990 121592 2786 781356 4,44 175 981 081

Бүгд 244354 2818 1543840 4,44 347 711 711

(Баяжмал дахь цэвэр зэсээр тооцож, ам.доллараар илэрхийлэв) Эх сурвалж'
Борлуулалт ("Эрдэнэт" үйлдвэрийн тайлан тэнцэл) Шилжих рубль, доллар 1:1 (ОХУ-ын
Гаалийн хорооны захидал 1998.12.22 №14-15/27032/)

Энэ үед “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн Ерөнхий захирлаар 1989 оны
10-р сарын 20-нд томилогдсон анхны Монгол хүн, Шагдарын Отгонбилэг ажиллаж
эхэлсэн байжээ.

4. ТЭМЦЭЛ, ЯЛАЛТЫН АМАРГҮЙ ОН ЖИЛҮҮД, 1991-2012

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд 1991 он хүндхэн жил болж өнгөрчээ. “Эрдэнэт”
үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн гол үзүүлэлтүүд 1991 онд 30 шахам хувиар
огцом унав. Монгол, Зөвлөлтийн аль аль нь эдийн засгийн шинэчлэлийн үеийн
гүнзгий хямралтай тулгарсан нь Монголын аж үйлдвэрийн хамгийн том объект
болох “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаапд ч сөрөг нөлөө үзүүлэв. Үйлдвэрлэл
уналтад орж, өмнөх жилд хүрсэн түвшний дөнгөж 70 гаруй хувьд хүрэх хэмжээний
хүдэр олборложээ. 1991 оныг хүртэл “Эрдэнэт” үйлдвэр бүтээгдэхүүнээ бараг 100
хувь хойд хөршдөө гаргадаг, Монголын гадаад валютын 70-85 хувийг дангаараа
оруулж ирдэг байв. Чөлөөтэй хөрвөх валютын тооцоонд шилжих бэлтгэл байгаагүй
тул санхүү, материал, техник хангамжид их бэрхшээл үүсэж “Эрдэнэт” үйлдвэр
түүхэндээ анх удаа техник, эдийн засгийн бүх үзүүлэлтээр төлөвлөгөөгөө биелүүлж
чадсангүй.

208

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Валют, санхүүгийн нөөц дутагдалтайгаас үйлдвэр үйл ажиллагаандаа
шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмж, сэлбэг, шатахуун тослох материал,
эрчим хүч худалдан авах боломжгүйд хүрэв. БелАЗын дугуй, тэсрэх бодис, нүүрс,
цемснт зэрэг материал дутагдаж үйлдвэр зогсохын ирмэг дээр ажиллажээ. Оны
туршид эрчим хүчний хязгаарлалт олон удаа хийгдэж, цахилгаан, эрчим хүчний
тасалдал үлэмж гарсан нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж,
төлөвлөгөөт үзүүлэлтүүд тасалдахад хүрсэн байна.

Хүнд байдлаас гарах арга зам тасралтгүй хайж байлаа. Гол найдлага
гуравдагч орны зах зээл байв. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн удирдлага гуравдагч
орноос хөрөнгө оруулалт хайн эхний удаа Японы Иточу корпорацитай 1991 оны
хоёрдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо анхны 5000 тонн зэсийн баяжмалын
гэрээг хийжээ. Гэвч баяжмалаа ачуулаад төлбөр орж иртэл хугацаа алдах гээд
байсан тул Ерөнхий захирал Ш.Отгонбилэг Иточугаас зээл авах хүсэлт тавьж
олон удаа яриа хэлцэл хийсний үр дүнд 11-р сард 20 сая ам долларын зээл авчээ.
Энэ зээл зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийг төдийгүй Монгол улсын банк, эрчим хүч,
төмөр зам зэрэг дэд бүтцийг тэтгэхэд чухал ач холбогдолтой байлаа. Үүний дараа
Швейцар, ОХУ, БНХАУ руу зэсийн баяжмал гаргах болж, Өмнөд Солонгосын
компаниудтай түншилснээр “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад харилцаа маш богино
хугацаанд өргөжин тэлсэн билээ.

Үйлдвэрлэл 1990-ээд оны эцэс хүртэл жилээс жилд өсөх хандлагатай явж
ирсэн нь үйлдвэрийн хамт олон үндсэн шат дамжлагууддаа техник, технологийн
шинэчлэлт хийж хэвийн жигд ажиллагааг хангахад ихээхэн чармайлт гаргаж
ажилласны үр дүнд ажээ. Тухайлбал, ил уурхайн технологийн тээвэрт 110-120 тн-
ын даацтай өөрөө буулгагч машинуудыг нэвтрүүлсэний дээр экскаваторын
шанаганы багтаамжийг томсгож, устай нөхцөлд тохиромжтой, хүч чадал ихтэй
тэсрэх бодис хэрэглэх болсон байна. Баяжуулах фабрикийн 12 м3 -ын хөвүүлэн
баяжуулах машинуудыг 16,38,50 м3 -ын Финляндын ОК машинуудаар сольсоны
дээр баяжмалыг шүүх дамжлагад керамик шүүлтүүрийг хэрэглэх болсон нь
технологийн томоохон дэвшил болжээ. Тэрчлэн ил уурхай дээр 1990-1995 онд
засвар механикийн бааз бий болгосон нь чухал арга хэмжээ байсан юм.

Эрдэнэт үйлдвэрийг 1994-2004 онд хөгжүүлэх үзэл
баримтлал, үндсэн чиглэлийн хүрээнд 1996-2001 онуудад
хүдэр олборлолт, боловсруулалтын технологийн үндсэн
дамжлагуудад техникийн шинэчлэлтийн томоохон ажлууд
хийгдсэн байна. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд 1994-1996
онд Эрчим хүч, геологи, уул уурхайн дэд сайд, Монгол-
Оросын хамтарсан “Эрдэнэт” УБҮ, “Монголросцветмет нэгдэл,
хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга
байсан Д.Амгалангийн оруулсан хувь нэмэр их ажээ.

Д.Амгалан Экскаваторын паркийг шинэчлэн урьд нь ашиглаж
байсан 8 м3 багтаамж бүхий шанагыг 10 м3 багтаамжтай

болгож Катерпиллар фирмийн бульдозерүүд, автогрейдерүүд болон ачигчуудыг

үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлжээ. Үүнээс гадна авто тээврийн үйлдвэрлэлийн

баазыг үндсээр нь шинэчлэн, эвдрэл оношлогооны төвийг ашиглалтанд оруулж,

том овортой дугуйны засварын ТИП-ТОП технологийг эзэмшив. Тэсрэх бодисын

үйлдвэр ч барьж, эмульст тэсрэх бодис үйлдвэрлэн үнийг нь 3 дахин хямдруулж

чаджээ.

209

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Үйлдвэрийн хөгжлийн гол ажлууд нь ихэвчлэн баяжуулах фабрикийн
объектуудаас хамаардаг тул баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг байнга өсгөн
нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хүдэр боловсруулалтыг 2001
онд 1996 оныхоос 2.58 сая тонноор, баяжмал дахь зэсийг 10.46 мянган тонноор
өсгөж мөн 1 тонн хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 3.5-2.9 ам. доллар
хүртэл бууруулж чадсан юм. Энэ хугацаанд уулын цул олборлолт 14680 мянган
м3-ээс 15889 мянган м3, хүдэр олборлолт 20.7 сая тонноос 25,3 сая тоннд хүрсэн
байна. Үндсэн үзүүлэлтүүдийг тасралтгүй өсгөх энэ бүх ажлыг үйлдвэрийн
процессыг зогсоолгүйгээр мөн харьцангуй бага хөрөнгө оруулалттайгаар гүйцэтгэв.
Гэтэл дэлхийн ижил төрлийн тэргүүлэх үйлдвэрүүд шинэчлэлтийн процессыг
үйлдвэрлэлээ удаан хутацаагаар бүрэн зогсоож шинэчлэлтийн ажилд 200-300 сая
ам. долларын хөрөнгө оруулалтаар хийдэг ажээ. Шинэчлэлтийн үндсэн чиглэл нь
удаан хугацааны турш элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх,
тэгэхдээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж болон горимуудыг
үндэслэн технологийн схемийг шинэчлэх, эдгээр ажлыг барилгын металл хийц
болон суурийг өөрчлөхгүйгээр хийх явдал байлаа. Үүнийг их хэмжээний хөрөнгө
оруулалт хийлгүй бараг элэгдэл хорогдлын нормд багтааж хийсэн ажээ.

Энэ бүхний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр 2001 онд жилдээ 24 сая тонн хүдэр
боловсруулах хүчин чадлыг эзэмшиж баяжуулах фабрикийн зэсийн металл авалтыг
82.85%, 2002 онд 84%-д тус тус хүргэсэн ажээ.

"Эрдэнэт" үйлдвэрийн худалдаа, хангамжийн асуудал хариуцсан албад ч
гадаад худалдаа, хангамж, хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, гадаад
таатай орчин бүрдүүлэх, дотоод зах зээлээс хэрэгцээтэй материал, түүхий эдийг
худалдан авах, импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэхэд тал бүрээр анхаарснаар
валют хэмнэх, ашиг хуримтлалаа нэмэгдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан юм.

Монгол улс 1997 онд Дэлхийн Худалдааны Байгууллагын бүрэн эрхт гишүүн
болж "Эрдэнэт" үйлдвэр олон улсын зах зээлийн харилцаанд бие даан идэвхитэй
оролцож эхлэв. Шинээр худалдааны хэлтэс байгуулж даргаар нь Ц.Зоригт 1991-
1993 онд, Д.Галбаатар 1993-1998 онд, Ч.Бямбаа 1998-1999 онд, Л.Ганхуяг 1999-
2000 онд тус тус ажиллаж байв. Энэ үеэс үйлдвэрийн гадаад харилцааны цар хүрээ
улам тэлж төрөл, хэлбэр өөрчлөгдөн өргөжин гадаад орнуудад Төлөөлөгчийн газар
шинээр байгуулах, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх төслүүдийг бусад
оронтой хамтран хийх, мэргэжилтэн урьж ажиллуулах, ажилтнуудыг гадаадын
сургалтанд хамруулах зэрэг ажлын хүрээ өргөжин, "Эрдэнэт" хэмээх том айлыг
дэлхийд таниулж, мэдрүүлсэн он жилүүд байв.

Зах зээлийн харилцааны олон арван жилийн туршлагатай Чили, Япон
зэрэг улсын үйлдвэрүүдээс суралцаж, тэдний худалдааны гэрээний загвар,
шинжилгээний аргачлалууд, бүртгэл тооцоо, ачилт болон төлбөрийн тэнцэл,
тээвэрлэлт, ачаа тээвэрлэлтийн норматив, хяналт, хэмжилтийн талаар олон шинэ
ажлуудыг эхлүүлэн, олон улсын шинжилгээний байгууллага болох Алекс Стюард,
Алфрэйд эйч Найт зэрэг газруудтай хамтран ажиллаж эхэлснээр арилжаа наймаа
богино хугацаанд олон улсын жишгээр хийгдэж жин, чанарын алдагдлаас үүдэн
гарч байсан маргаанууд, 1990-1994 онд жил бүр 2-5 сая ам.долларын торгууль
төлж байсан дутагдал алга болж, 1993 онд борлуулалтын орлогыг төслийн хүчин
чадалтай харьцуулахад 99 хувьд, 1994 онд 109 хувьд хүргэн "Эрдэнэт" үйлдвэр
зах зээлд шилжсэн эхний хэдхэн жилд харилцагч нарын найдвартай түнш болж
чаджээ. Энэ жилүүдэд цахилгаан, эрчим хүч байнга тасалдаж байсан тул энэ

210

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

доголдлыг нөхөхийн тулд ОХУ-аас нэмэлт цахилгаан, эрчим хүч Монгол улсад
оруулж ирэх үүргийг "Эрдэнэт" үйлдвэр хариуцаж бас Монголд орж ирж байсан
нефть бүтээгдэхүүний валютын төлбөрийг импортлогчдын өмнөөс гүйцэтгэдэг
байв.

"Эрдэнэт" үйлдвэр Төлөөлөгчийн газрууд, төлөөлөгчийг ОХУ-ын Москва, Санкт-
Петербург, Екатеринбург, Улаан-Үд, Кызыл, Казахстан улсын Алма-Ата, Англи
улсын Лондон, Герман улсын Берлин, Хятад улсын Бээжин хот, АНУ-ын Колорадо
мужийн Денвер, мөн өөрийн орны Улиастай, Чойбалсан, Замын-Үүд зэрэг газруудад
ажиллуулж байжээ. "Эрдэнэт" үйлдвэр бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос,
Хятад, Европын зарим улсад нийлүүлдэг болов. ОХУ, Казахстан улсын зэс
хайлуулах үйлдвэрүүдэд 1993 оноос эхлэн баяжмалаа нийлүүлэн хайлуулж,
катодын зэс гарган, Санкт-Петербург, Находка, Ванино, Тяньжин, Роттердам зэрэг
далайн том боомтууд руу ачуулж, дэлхийн зэсийн баяжмалын зах зээлд өөрийн
байр сууриа нэгэнт олсон, Лондонгийн металлын биржийн гадаад худалдааны
найдвартай түншийн өргөмжлөл хүртсэн байгууллага болсон байлаа.

Ийнхүү ерээд оны амаргүй он жилүүдийг “Эрдэнэт” үйлдвэр даван туулж чадсан
бөгөөд түүний хэрхэн тэмцэж зүтгэн байсныг дараах шарлаж амжаагүй түүхийн
хуудсууд харуулдаг билээ. Энэ бол улс төр, эдийн засаг, дипломат үйлдлийн
сургамж авмаар нарийн нийлмэл, процесс байсан ажээ.

1991 он
1-р сарын 11. "Эрдэнэт" үйлдвэрийн талаарх 1973 оны хэлэлцээрт нэмэлт
өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газраас баримтлах чиглэлийг
батлав.
1-р сарын 18. Ашигт малтмалын ордын үнэлгээ, нөөц ашиглалтын төлбөрийн
тухай БНМАУ-ын Засгийн газрын тогтоол гарав.
3-р сар. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох
асуудлаар холбогдох яамд хамтран санал бэлтгэж, Засгийн газарт оруулав. 1991
оны гуравдугаар сард БНМАУ-ын Гадаад харилцааны яам, Эдийн засгийн гадаад
харилцаа, хангамжийн яамнаас Засгийн газарт нэгэн санал дэвшүүлэн оруулсан
нь дотооддоо зэсийн баяжмалыг хайлуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гурван
хувилбарын тухай байлаа. Үүнд:
• “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүн-зэсийн баяжмалаас зөвхөн Монголын

талд ноогдох хэсгийг хайлах үйлдвэрийг Монголын нутагт барихад гуравдагч
оронтой хамтарч ажиллах,
• Гуравдагч орон, ЗХУ, Монгол гурван талаар хамтран ажиллах замаар
“Эрдэнэт” үйлдвэрийн гаргаж байгаа зэсийн баяжмалыг бүгдийг хайлж бэлэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
• Зэсийн баяжмалыг ЗХУ-д хайлуулж аваад (өөрийнхөө хувьд ноогдох хэсгийг)
дотооддоо эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх заводыг гуравдагч орны
техник, эдийн засгийн оролцоотойгоор байгуулах гэсэн байсан юм. Гэвч
эдгээр саналын алийг нь ч хэрэгжүүлэх улс төр эдийн засгийн нөхцөл
бүрдээгүй байжээ.

211

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

4-р сарын 19. "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах тухай 1973 оны хэлэлцээрүүдийг
шинэчлэх асуудлаар Зөвлөлтийн талтай хийсэн уулзалт ярианы дүнг Засгийн
газрын хуралдаанаар хэлэлцэв.

5-р сар. 1982-1989 онд Эрдэнэтийн овооны орчимд явагдсан гүний хайгуулын
ажлын дүнг Улсын нөөцийн комиссын хурлаар хэлэлцэж, Эрдэнэтийн зэс,
молибденийн хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоов.

“Эрдэнэт” үйлдвэрийн 2-р ээлж ашиглалтад орох үеэс гүйцээх хайгуулын
судалгаа хийгдэж эхэлсэн бөгөөд 1981-1989 онд урьдчилсан болон нарийвчилсан
хайгуулын ажлыг 900 м-ийн түвшин хүртэл гүйцэтгэж, сульфидын анхдагч болон
хоёрдогч хүдрийн нөөцийг А.С.Порошин, В.В.Потапов зэрэг геологичид бодож
хайгуулын ажлын тайланг боловсруулсан байна. Ингээд 1982-1989 онд Эрдэнэтийн
Овооны орчимд хийгдсэн гүний хайгуулын ажлын дүнг Улсын нөөцийн комиссын
хурлаар хэлэлцэж, Эрдэнэтийн зэс молибдений хүдрийн нөөцийг шинэчлэн
тогтоожээ. 1982-1988 онуудад хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүн нь
“Эрдэнэт” үйлдвэрийн анхны хүчин чадлыг жилд 24 сая тонн хүдэр олборлодог
болгон өргөтгөх төсөл боловсруулах үндэс болж өгсөн юм. Энэ батлагдсан нөөцийн
хэмжээ нь Эрдэнэтийн Овооны ордын 1415-905 м-ийн түвшингүүдийг хамрах
бөгөөд 1988 оны 7-р сарын 1-ний өдөр авч үзэж. 1540.5 сая тонн В+С зэрэглэлийн
балансын хүдэрт 8 сая гаруй тонн зэс. 223.5 мянган тонн молибдени бий гэж
тодорхойлжээ.

6-р сарын 5. "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааны талаар Монгол-
Зөвлөлтийн Засгийн газрын хооронд Хэлэлцээр байгуулагдав. Энэ хэлэлцээрээр
хамтарсан үйлдвэрийн дүрмийн сан дахь талуудын хувь хэмжээ урьд 50:50
байсныг 51:49 болгож, Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэв. 1980-аад оны
сүүлчээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэл, 1990 онд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн
шууд нөлөөгөөр Монголын тал “Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааг чөлөөт зах
зээлийп зарчимд нийцүүлэх санаачилгыг гаргаж, Зөвлөлтийн талд удаа дараа
санал тавьж байсны үндсэн дээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай
Мопгол-Зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагджээ. Энэхүү
хэлэлцээрт зэс молибдений хүдрийг олборлон боловсруулах, түүний үндсэн
дээр цаашид гүп боловсруулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үр ашигтай
үйлдвэрлэл бий болгох, зах зээлийп эдийн засгийн нөхцөлд хамтарсан үйлдвэрийн
аж ахуйн бие даасан байдал, түүний үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг
дээшлүүлэх нөхцөлийг хангахад чиглэгдэж байгааг тэмдэглэн уг хэлэлцээрийг
тэгш эрх, харилцан ашигтай байх зарчим, олон улсын эдийн засгийн харилцааны
туршлагыг удирдлага болгон байгуулсан байна. Үүнд:

• Үйлдвэрийн дүрмийн сан дахь талуудын хувь хэмжээг 51:49 болгож
өөрчилсөн,

• Газрын хэвлий ашигласны төлбөрийг 1979-1980 онд таваарын бүтээгдэхүүний
дүнгээс 8 хувиар, 1991 оноос хойш 6 хувиар тус тус тооцож авах, энэ
төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулахад Монголын Засгийн
газрын авсан зээлийг төлж дууссаны дараа Монголын талын хувь хөрөнгөд
оруулж байхаар хэлэлцэн тохиролцсон,

• Үндсэн бүтээгдэхүүнээс гадна зэсийн болон молибдений баяжмал дахь
дагавар ашигтай хольцын (алт, мөнгө, рени, селепи, теллур зэрэг) үнийг
хамтарсан үйлдвэрт төлөх,

212

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

• Зэсийн баяжмалаас ялган авч буй мөнгөний тал хувийг талуудын эрх бүхий
байгууллагын зөвшөөрөлцсөн журмаар Зөвлөлтийн тал Монголын талд
эргүүлж өгөх,

• Хамтарсан үйлдвэр нь БНМАУ-ын хууль тогтоомжийн дагуу хүрээлэн байгаа
орчныг хамгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

• Үйлдвэр байгуулахад авсан зээлийг ашигт малтмал ашигласны төлбөрөөр
төлөх, Монголын талын хувь оролцоог эдэлбэр газрын төлбөрөөр нэмэгдүүлэх,

• ЗХУ (ОХУ) нь “Эрдэнэт” үйлдвэрээс экспортолж буй зэс, молибденнийн
баяжмалыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж, төмөр замын хөнгөлөлттэй
тариф хэрэглэх зэрэг заалт оржээ.

1992 он
Энэ онд өмнөх оноос дамжсан хямрал “Эрдэнэт” үйлдвэрт үргэлжлэн явагджээ.
Эрчим хүчний хязгаарлалт үргэлжлэв. ТУХН-ын орнуудын үйлдвэрүүдтэй аж ахуйн
холбоогүй болсон нь үйлдвэрийн материал, техникийн хангамж үлэмж доголдоход
хүргэв. Үйлдвэрийн санхүүгийн чадвар дорой, бэрхшээл, хүндрэл байсанч зарим
чиглэлд нааштай үр дүн гаргаж чаджээ. Тухайлбал, 1991 онтой харьцуулахад
үйлдвэрлэлийн хэмжээ өсөлттэй гарав. Уулын цул олборлолт 150 сая дахь шоо
метрт хүрч хүдэр олборлолт 26.8%, боловсруулалт нь 19%-аар өсжээ. 1991 онд 90
мянган тонн зэс үйлдвэрлэж байсан бол 1992 онд 105 мянга болгов. “Гадаад эдийн
засгийн ажиллагааны үр дүнд 1992 онд үйлдвэр 122.3 сая ам.долларын орлого
олж, түүнээсээ 80.2 сая долларыг улсын хэрэгцээнд зориулж, үлдсэн хэсгийг
үйлдвэрийн материал хангамжийн үйл ажиллагаанд зарцууллаа...” гэж “Эрдэнэт”
үйлдвэрийн Зөвлөлийн XXI хуралдааны тэмдэглэлд онцлон тэмдэглэжээ.

1993 он
"Эрдэнэт" үйлдвэрийн захиргааны бүтэц, үйлдвэрийн хэмжээнд цалин, хөлсний
системийг боловсронгуй болгох, хэмжээг нэмэгдүүлэх талаар нэгдсэн арга хэмжээ
авч хэрэгжүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 15 жилийн
ойг тэмдэглэжээ. "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмалаа Япон, Солонгос, Хятад
болон Европын зарим улсад нийлүүлдэг болсны нэгэн тод жишээ нь б-р сарын
1-нд баяжмал нь Олон улсын чанарын цом, алтан медаль хүртсэн явдал юм.

1994 он
2-р сарын 6. Монгол улсын Их Хурлын 1994 оны 32-р тогтоолоор Эрдэнэт хотыг
одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт багтаан Орхон аймгийг
байгуулж, төвийг нь Эрдэнэт гэж нэрлэхээр тогтов. 3-р сарын 5. Энэ өдрийн
байдлаар Эрдэнэт хотын 14358 өрхийн 8762 нь орон сууцанд амьдарч байв.
8-р сар. Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эздийн 20 жилийн ой болов. Анхдагч,
илгээлтийн эздийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд П.Жасрай төрийн ордонд хүлээн
авч уулзав.
10-р сарын 4. "Эрдэнэт" үйлдвэрийг 1994-2004 онд хөгжүүлэх концепцийг
баталж, түүний үндсэн дээр үйлдвэрт техник, технологийн шинэчлэлийг эхлүүлжээ.
Энэхүү концепцэд Хүдрийн ил уурхай, Геологи хайгуул, Баяжуулах фабрик,
Технологийн тээвэр, Засвар механикийн албаны объектуудад шинэчлэл хийхээр

213

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний аж ахуйд техникийн шинэчлэл хийх, үйлдвэрийг
эрчим хүчээр найдвартай хангах систем бий болгож хэрэгжүүлэхийг даалгав..
Монголд анх удаа том үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх иж бүрэн ажлыг зохион
байгуулах консорциумд “Эрдэнэт” үйлдвэр (санаачлагч), “Зарубежцветмет” нэгдэл
болон “Гипроцветмет”, “Механобр” зэрэг ОХУ- ын томоохон хүрээлэнгүүд 1994
онд нэгдэн орж, АНУ, Герман, Япон, Финланд зэрэг өндөр хөгжилтэй орнуудын
дэвшилтэт техник, технологийг иэвтрүүлэх ажлын гарааг эхэлжээ. Улмаар шинжлэх
ухаан, технологийн дэвшлийн асуудалд онцгой анхаарал хандуулж уул уурхайн
үйлдвэр өндөр хөгжсөн АНУ. Чили. Австрали улсад явж туршлага судлахаас
гадна ялангуяа шинжлэх ухааны салбарыг энэ ажилд татан оролцуулсан нь шинэ
техник, технологийг үйлдвэрт нэвтрүүлэх оновчтой шийдэл болжээ.1994 онд жилд
10 мянган тонн эмульсийнн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг
ашиглалтад өгчээ. Энэ онд тус үйлдвэр жилд 20 сая тонн хүлэр боловсруулах
хүчин чадлыг эзэмшсэн юм.

1995 он
Энэ онд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” концернийг өөрчлөн зохион
байгуулах зорилгоор 1991 онд гарсан 255, 332–р тогтоолуудыг хүчингүй болгон
1995 оны 12-р сарын 14-нд шинэ 235 тогтоол гарган хуулийн дагуу бие даасан
хязгаарлагдмал хариуцлагатай компани болгожээ.
Монгол улсын эдийн засгийн харилцаа, бүтцийн тогтолцоонд 90-ээд оноос
концерн, корпораци гээд олон нэр томьёо нэвтэрч эхэлснээр Монголд хамгийн
түрүүнд “Эрдэнэт” концерн байгуулагджээ. Концерн байгуулах санаачилгыг анх
Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн удирдлага гаргаж, БНМАУ-ын Засгийн
газрын 255 дугаар тогтоолоор улс ардын аж ахуйн салбар дундын цогцолборыг
хөгжүүлж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор үйлдвэрлэл,
гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх улсын “Эрдэнэт”
концерн байгуулж бүрэлдэхүүнд нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр (толгой компани), Хөтөлийн цемент. шохойн
комбинат, Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын ашиглаж
байсан Эрдэнэт хот дахь барилгын үйлдвэрлэлийн бааз, иргэний байгууламжийг
оруулахаар тогтоосон байна. “Эрдэнэт” концерны ерөнхийлөгчөөр “Эрдэнэт”
үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг томилжээ. Концерны үндсэн
зорилтыг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх,
аж ахуйг эрхлэн удирдах шинэ арга барил эзэмших замаар концерн, түүний
бүрэлдэхүүнд орсон аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж,
хэвийн жигд ажиллагааг хангахад оршино гэж тодорхойлж байв.

214

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1996 он

Монгол улсын Засгийн газар Монгол-Оросын хамтарсан
уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 1994-2004 оны
хөгжлийн концепцийн асуудлыг авч хэлэлцээд “Эрдэнэт”
үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухап” 05
дугаар тогтоол гаргажээ. Хөгжлийн концепцийг иж бүрэн
хэрэгжүүлэх, олон улсын туршлагыг үр дүнтэй ашиглахын тулд
зураг төсөл, эрдэм шинжилгээ, барилгын байгууллагуудыг
өөртөө нэгтгэсэн концепцийг хэрэгжүүлэх консорциумыг
байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Ерөнхий
захирлын тушаалаар Зохицуулах зөвлөл, копцепцийн
тодорхой чиглэлээр ажлын хэсгүүд байгуулжээ. Концепцийн
хүрээнд уулын үйлдвэрлэлпйг өргөтгөх, шинэчлэхэд зориулж
ннйтдээ 14.431 мян.ам.долларыг зарцуулжээ. Ил уурхайд
усанд тэсвэртэй тэсрэх бодисын үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр тэсэлгээний ажлыг
үр дүн сайжрав. Түүнчлэн концепцийн хүрээнд авто засварын шинэ баазыг 1997
онд ашиглалтад оруулснаар хүчин чадал өндөртэй уулын үйлдвэрлэлийн машин
механизмын оношилгоо. үйлчилгээг шинэ шатанд гаргажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий
захирал Ш.Отгонбилэгт "Монгол улсын Хөдөлмөрийн баатар" цол олгосон байна.

1997 он

Энэ онд катодын цэвэр зэсийн “Эрдмин” ХХК үйлдвэрлэлээ эхэлжээ. “Эрдэнэт
концерн” ХХК, АНУ-ын КСМ компаниуд “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн
балансын бус исэлдсэн хүдрийн овоолгоос хүхрийн “шүлтгүйжүүлэлт-уусган
хандлалт-цахилгаан химийн технологи” ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх
туршилтын үйлдвэр байгуулах гэрээ 1994 онд байгуулсан бөгөөд үйлдвэрийг 1997
оны 1-р сарын 17-д ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэрийн техник эдийн засгийн
үндэслэл, үйлдвэрийн зураг төслийг АПУ-ын ВК8 компани, “Эрдэнэт” үйлдвэрийн
Зураг төслийн хэлтэс хийсэн бөгөөд барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан
“Стройннвест” компани гүйцэтгэжээ. 1997 оны 2-р сарып 13-д тус үйлдвэрийг албан
ёсоор нээж, катодын зэс үйлдвэрлэж эхэлснийг тэмдэглэв. Катодын зэсийн чанарыг
олон улсад нэр хүнд бүхий Английн Alex Stewart Assayers компани баталгаажуулдаг
бөгөөд үйлдвэрийн катодын зэсийн чанар 99.99 хувийн агуулгатай байвал
Лондонгнйн Металлын биржийн “А” зэрэглэлийи зэсийн чанарын шаардлагыг
хангадаг байв. “Эрдмин” үйлдвэр ажиллаж эхэлсэн 1997-2017 онд нийт 47 000 тонн
катодын цэвэр зэс үйлдвэрлэн экснортолж эх орныхоо эдийн засагт жинтэй хувь
нэмэр болж байна. Үйлдвэрлэсэн зэсээ Япон улсын Marubeni корпораци, Солонгос
улсын Samsung корпораци, Швейцар улсын Mark, Rich International компаниудад
экспортолж байсан бөгөөд Samsung корпорацитай хамтран ажилласаар байна.
“Эрдмин” ХХК бол ажлын үр дүнгээрээ 2001 оноос хойш тасралтгүй “Топ шилдэг
100 аж ахуйн нэгж”-ээр шалгарч байгаа Монгол Улсын тэргүүний үйлдвэрүүдийн нэг
юм. Энэ үйлдвэрийн даргаар инженер Баатар шинэ технологи нутагшуулан олон
жил үр бүтээлтэй ажиллаж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй билээ.

Эрдэнэтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос нэмэгдэж байсанч
дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж зэсийн үнэ унаж байсан тул 11-р сарын 12-нд
Ерөнхий захирлын тушаал гарч эрчим хүч, материал, техникийн зардлыг багасгах,

215

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нийгэм соёлын арга хэмжжэний зардлыг хэмнэх зэргээр үйлдвэрийн хэмжээнд
эдийн засгийн хэмнэлтийн горимыг мөрдөж эхлэв.

1998 он

2-р сарын 18-20. Засгийн газрын тогтоолын дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх Монгол улсын Засгийн газар тусгай тогтоол
гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Засгийн газарт хандан
"Эрдэнэт" үйлдвэрийн талаарх байр сууриа тайлбарлаж байжээ.

8-р сарын 10. "Эрдэнэт" үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол улсын Засгийн газрын тогтоол гарав.

11-р сарын 21-23. Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн Зөвлөлийн
ээлжит бус 27-р хуралдаан болж, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ эрс унасан
болон удирдлага зохион байгуулалтын шалтгаанаар "Эрдэнэт" үйлдвэр алдагдалтай
ажиллаж байна гэж дүгнээд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Дамбийн
Дорлигжавыг томилжээ.

Д.Дорлигжав нь 1959 онд Увс аймгийн Зүүнговь суманд
төрсөн. 1978 опд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг
малзүйч, 1983 онд ЗХУ-ып Москва хотын Цэргийн улс төрийн
дээд сургуулийг хуульч, 1987 опд МУИС-ийг хуульч мэргэжлээр
төгсжээ. 1990 оноос МоАН-ын дэд дарга, АИХ-ып депутат, УБХ-
ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 1996-1998 онд Батлан
хамгаалахын сайдаар ажиллаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн
Ерөнхий захирлаар томилогджээ. Тэрээр үйл ажиллагаа нь
хүндэрсэн үйлдвэрийг хүлээж авсан ч ОХУ-тай эрчим хүчний
өрийг тодорхой хувиар барагдуулж, цаашдаа 50 хувийн
хөнгөлөлттэй үнээр авах зэргээр нааштай гэрээнүүд хийж
чадсан байна. Тухайн үед дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж, зэсийн үнэ
тонн нь 1325 ам.доллар болтлоо унасан байв. Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн
санхүү, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн хямралаас гаргах талаар идэвх
санаачилгатай ажиллан үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай хангах асуудалд
онцлон анхаарч, “Эрдэнэт” үйлдвэрийг 1994-2004 онд хөгжүүлэх үзэл баримтлалыг
цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх байр суурийг баримталж байжээ.

1999 он

3-р сарын 26. Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт”
үйлдвэрийн Зөвлөлийн XXVIII хуралдаан болж, “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэл-
санхүү, аж ахуйн үйл ажиллагааны 1998 оны дүн, 1999 оны төлөвлөгөөт зорилт
болон санхүүгийн хямралаас арга замын тухай Ерөнхий захирал Д.Дорлигжавын
мэдээллийг сонсжээ. Гадаад зах зээл дээр зэсийн үнэ эрс унаж 1998 оны 4-р
улиралд үйлдвэр төлбөрийн чадваргүй болон зогсоход хүрээд байсан нөхцөлд
үйлдвэрийн захиргаа банкнаас 15.7 сая долларын зээл авсан нь цаг үеэ олсон зөв
зүйтэй арга хэмжээ болсныг хуралдаанаас тэмдэглэсэн байна (Үйлдвэрийн дансыг
үе үе хаах явдал гарах төдийгүй дансандаа огт мөнгөгүй байх тохиолдол ч 1999 оны
3-р сарын 15-нд гарч байжээ). Улмаар үйлдвэрийг санхүүгийн хямралаас гаргах
асуудлыг хэлзлцэн үйлдвэрийг зогсоохгүйн тулд бололцоотой бүх арга хэмжээ авах
шаардлагатай гэж үзэн дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлт Засгийн газарт
тавьжээ:

216

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

• Хандивлагч орнуудаас Монголд үзүүлж буй тусламжийн хүрээнд 50-100 сая
ам. долларын зээлийг үйлдвэрт зориулан олгох,

• 1999-2000 оны үйлдвэрийн ашигт ноогдуулах татварын хэмжээг 20%
бууруулах,

• Үйлдвэрт нийлүүлж буй эрчим хүч, орон нутгааас худалдан авч буй бараа
материал, барилга угсралтын ажлыг НӨАТ-аас чөлөөлөх,

• Бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх тарифыг аль болох хямдруулах,

• Орон нутаг болон үйлдвэрийн хооронд үүссэн өр авлагыг шийдвэрлэж өгөх,

• Татварын Ерөнхий газраас үйлдвэрийн дансыг хаадаг байсныг зогсоох арга
хэмжээ авах

7-р сарын 22. Ерөнхий сайдыг Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д ноогдох 49 хувийг 240 000 ам.доллараар худалдах
гэсэн хууль бус үйл ажиллагааг зөвшөөрсөн хэмээн буруутгагдан огцрох өргөдлөө
гаргасан Ж.Наранцацралтын засгийн газар огцорчээ.

2000 он
Өмнө нь эхэлсэн бүтээн байгуулалын ажил үргэлжлэн оны эцсээр, 12-р сарын
27-нд Баяжуулах фабрикийн төв корпуст шинэчлэн тоноглохажил үргэлжлэн
хийгдэж хөвүүлэн баяжуулалтын хосолмол I секцийг ашиглалтад оруулснаар 24
сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болгожээ.

УИХ-ын ээлжит сонгууль болж Засгийн газар солигдсоны дараа 10-р сарын
21-нд Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн 30-р хуралдаан болж, Халзхүүгийн
Наранхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилсон байна. Харин тус
үйлдвэрийн Ерөнхий захирлын 1-р орлогчоор Юрий Александрович Чертков
томилогдон 2000-2007 онд ажиллажээ. Ю.А.Чертков 1957 онд Зөвлөлт Казахстаны
Алма-Ата хотод төрж 1979 онд Ленинград хотын Уулын их сургуулийг уулын
инженер-технологичмэргэжлээр төгссөн бөгөөд 1994-2000 онд “Монголросцветмет”-
ийн ерөнхий инженер, Бор-Өндөрийн жопшны уурхайн Ерөнхий захирлын
орлогчоор ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн байлаа.

Х.Наранхүү 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978
онд ЗХУ-ын Украины Киев хотын Улсын их сургуулийг
олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1978-1979
онд Гадаад хэргийн яаманд мэргэжилтэн, 1979-1989 онд
Сайд нарын Зөвлөлд референт, 1989-1994 онд Үйлдвэр,
худалдааны яаманд газрын дарга, 1994-1998 онд АНУ дахь
Монголын Элчин сайдын яаманд зөвлөх, 1998-2000 онд “СС
Монгол” компанийн ерөнхий захирлын албыг хашжээ. 2000
оноос Үйлдвэр, худалдааны дэд сайдаар ажиллаж байгаад
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдон
2007 он хүртэл ажиллажээ. Тэрээр ажиллах хугацаандаа
“Эрдэнэт” үйлдвэрт олон ажил санаачлан хийсний дотор
үйлдвэрийн ажилчдын амьдарч байсан орон сууцыг өөрсдөд нь хувьчилж өгөх
ажлыг амжилттай гүйцэтгэж, үйлдвэр өөрийн хөрөнгөөр ажилчдын хувийн орон
сууцны анхны хорооллын төслийг хэрэгжүүлжээ. Зэсийн үнэ сүүлийн 10 жилд
хамгийн доогуур байсан гадаад зах зээлийн нөхцөлд үйлдвэрийн үйл ажиллагааг

217

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тогтворжуулж, үр ашгийн гол үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор ажилласан
ажээ. 2000-2007 оны хооронд нэг тонн зэсийн үнэ 1560 ам.доллараас аажмаар өсөж
байв. Х.Наранхүү “Эрдэнэт” үйлдвэрийн технөлогийг сайжруулах ажил хийж зэсийн
металл авалтыг 81-86 хувь болгож, нэг тонн зэсийн баяжмалын өөрийн өртгийг
сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд буюу 228-260 ам.доллар/тн болгосон
байна. Түүнийг захирлаар ажиллаж байх хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа
жигдэрч, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх чиглэлээр техник технологийн шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэхэд
чиглэсэн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Хожим нь 2007-2008 онд Монгол Улсын
Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж, 2008-2012 онд
УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдож байв.

Хамтарсан үйлдвэрийн техник-эдийн засгийн ба санхүүгийн байдлыг
тогтворжуулах бодлогын баримт бичгийг боловсруулж 12-р сард батлуулжээ.

2001 он
3-р сар.Үйлдвэрийн удирдлагын бүтцэд Хөгжлийн асуудал хариуцсан орлогч
захирлын орон тоо бий болгож, хэлтэс шинээр байгуулав.
8-р сар. Баяжуулах фабрикийн төв корпуст МШЦ 5,5хб,5 маркийн тээрмийг
нэмж суурилуулснаар хүчин чадлыг нь 2 сая тонноор нэмэгдүүлэв.
12-р сар. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах асуудлаар Эрнст
Янг компанитай хэлэлцээр хийж, гэрээ үзэглэв.

2002 он
3-р сарын 25-26. Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ОХУ-ын Ерөнхий
сайд М.М.Касьянов айлчлав. Энэнь Оросын Засгийн газрын тэргүүний 30 гаруй
жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал юм. Ерөнхий сайд Н.Энхбаяр,
М.Касьянов нар хоёр орны хамтын ажиллагааны олон асуудлаар хэлэлцээ хийж,
хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. М.Касьянов сэтгүүлчидтэй
уулзах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг
“Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг хамтарсан
үйлдвэрийг хөгжүүлэх, өөрийн оролцоог нэмэгдүүлэх. нефть ба цахилгаан
дамжуулах хоолой, шугам, зам барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх. аж үйлдвэрийн
салбарт хамтрах, ОХУ-д төлөх Монголын өрийн асуудлыг шийдвэрлэх, хил орчмын
субъектуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал гэж тодорхойлов. Тэрээр
өрийн асуудлыг Монголын эдийн засагт дарамт үзүүлэхгүй хэлбэрээр. тухайлбал,
хамтарсан үйлдвэрийн хувьцааг худалдан авах байдлаар шийдэж болохыг
үгүйсгээгүй байна.
4-р сарын 11. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн 32-р хуралдааны протоколд
зэс молибдений овоолгыг дахин ашиглах, катодын цэвэр зэс гаргах чиглэлээр
туршилт, судалгаа, төсөл, тооцоо хийгдэж байгааг онцлон тэмдэглэв.
5-р сарын 10. Монгол улсын Улсын их хурал "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн
шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоол гаргав.
9-р сар. "Эрдэнэт" үйлдвэрийн хэмжээнд нийт 3500 орон сууцыг үнэ төлбөргүй
хувьчлав.
“Эрдэнзт” үйлдвэр 2002 онд 15 854 000 шоо метр уулын цул гаргаж, 25 786

218

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

270 тонн хүдэр олборлон, Баяжуулах фабрик 24 455 000 тонн хүдэр боловсруулж,
131 705 тонн зэс үйлдвэрлэн металл авалтыг 84.5 хувьд хүргэсэн нь үйлдвэр
ашиглалтад орсноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

2003 он
3-р сар.Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар Монгол-Оросын
Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болов.

3-р сар. "Эрдэнэт" үйлдвэр 2002 оны үзүүлэлтээр Монгол улсын шилдэг 100 аж
ахуйн нэгжээс тэргүүн байрт шалгарав.

б-р сарын 20. "Эрдэнэт үйлдвэр" ХХК нягтлан бодох бүртгэлийн олон улсын
стандарт бүрэн нэвтрүүлсэн байгууллагын гэрчилгээ авав.

7-р сарын 1. Монгол-Оросын "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны
тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газрын
хооронд шинэ хэлэлцээр байгуулав.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрпйн үйл ажиллагаапы тухай
Засгийп газар хоорондын 1991 опы 6-р сарын 5-ны өдрийн хэлэлцээр түүхэн
үүргээ гүйцэтгэж дууссантай холбогдуулан Хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж,
улмаар шинэ Хэлэлцээр байгуулах шаардлага бий болжээ. Шинэ хэлэлцээрийн
бэлтгэл ажил харьцангуй удаан үргэлжилсний эцэст Монгол Улсын Ерөнхий сайд
Н.Энхбаяр ОХУ-ын Засгийн газрын дарга М.М Касьяновын урилгаар ОХУ-д албан
ёсны айлчлал хийх үеэр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн үйл
ажиллагааны тухай Монгол Улсып Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрээр "Эрдэнэт" үйлдвэрийг Монгол улсын
хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах хязгаарлагдмал хариуцлагатай
компани болгон өөрчлөн зохион байгуулж, "Эрдэнэт" үйлдвэрийг барьж байгуулахад
Монголын талын хувь хөрөнгөнд зориулан Оросын талаас авсан зээлийг бүрэн төлж
барагдуулсанд тооцон Монголын талын 51 хувийг баталгаажуулав. Хэлэлцээрээр
тохиролцсон зарчмын асуудлууд гэвэл:

• “Эрдэнэт” үйлдвэр гадаадын хөрөнгө оруулалттай Монголын үндэсний
үйлдвэр болж Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах болов.

• 1991 оны Хэлэлцээрзэр тохиролцсон хоёр талын оролцооны хувь хэмжээг
(Монголын тал 51 хувь, Оросын тал 49 хувь) хэвээр хадгална.

• “Эрдзнэт” үйлдвэрийг байгуулахад Монголын талын хувь хөрөнгөд зориулан
авсан зээлийгбүрэн төлсөнд тооцож, Монголын өмч болгохоор шийдвэрлэв

• Хамтарсан үйлдвэр нь Монгол Улсын хуулийн зтгээд байж, хязгаарлагдмал
хариуцлагатай компанийн хэлбзрээр ажиллана.

• Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, эдэлбэр газрын төлбөр, гаалийн
болон НӨА Т-ыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлнө.

• Газрын тухай Монгол Улсын хуулийн дагуу хамтарсан үйлдвэр нь өөрийн
эзэмшиж байгаа 10 гаруй мянган га талбайд жил бүр орон нутгаас тогтоосон
тарифаар газрын төлбөр төлөх бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар төлөх, гаалийн болон НӨА
Т- ыг “Эрдэнэт” үйлдвзрийн импортолж байгаа бараанд ноогдуулан төсөвт
төвлөрүүлнэ.

• 1991 оны Хэлэлцээрийн дагуу хамтарсан үйлдвэр нь гаалийн, НӨАТ-ын

219

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

болон бусад хөнгөлөлтийн тусгай орчинд үйл ажиллагаа явуулж байсныг
өөрчлөн аливаа хөнгөлөлт эдлэх тохиролцоог хүчингүй болгов.
Энэ хэлэлцээрийг Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль,
бусад хуулиудад нийцсэн хамтарсан аж ахуйн нэгж байгуулах талаар олон улсын
хэмжээнд мөрддөг жишигт хүрсэн гэж үздэг байна.
11-р сар. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд
орсны 25 жилийн ойн хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдэвт олон
улсын онол практикийн бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулав.
12-р сар. Үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 25 сая тоннд хүргэв.

2004 он
3-р сар. "Эрдэнэт" үйлдвэр ХХК нь үйл ажиллагаандаа олон улсын чанарын
удирдлагын ISO 9001-2000 стандарт нэвтрүүлж, гэрчилгээ авав.
11-рсар. "Эрдэнэт" үйлдвэрийн бааз дээр түшиглэн "Монгол улсад
Гидрометаллургийн үйлдвэр хөгжүүлэх үндсэн чиглэлүүд" сэдэвт олон улсын онол
практикийн хурлыг амжилттай зохион байгуулав.

2005 он
10-р сар. Израиль улсын "Metal-Тесh Ltd" компанийн 70 хувийн хөрөнгө
оруулалттай молибдений баяжмал боловсруулан молибдений цэвэр исэл
үйлдвэрлэх "Шим техноложи" ХХК -нийн хамтарсан үйлдвэр ашиглалтанд оров.
12-р сар. Үйлдвэрийн ойрын ба хэтийн чиг хандлагыг тодорхойлох концепци
боловсруулах ажлыг "Эрдэнэт" үйлдвэрийн мэргэжилтнүүд Монгол Улсын Уул
уурхайн хүрээлэн, ОХУ-ын "Гипроцветмет", "РИВС-проект" болон "Внешмет" зэрэг
компанийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэв.

2006 он
11-р сарын 9. Москва хотноо хуралдсан Зөвлөлийн 36-р хуралдаанаар
үйлдвэрийг 1994-2004 онд хөгжүүлэх үзэл баримтлалын үр дүнг хэлэлцэж, “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ийг 2005-2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх стратегийн үзэл
баримтлалыг хэлэлцэн батлав. Энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхдээ:
• HYDROCOPER технологийн аргаар зэс, молибденийн баяжмалыг

боловсруулж, эцспйн бэлэн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр төсөл
хэрэгжүүлэх,
• Одоо ашиглаж буй хүдэр олборлох, боловсруулах тоног төхөөрөмжүүдийг
шинэчлэх,
• “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх,
орон сууцаар хангах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгох,
• Балансын бус хүдэр, сульфидын хүдрээс катодын зэс гаргах үйлдвэрлэлийн
технологийн туршилтыг үргэлжлүүлэх;
• овоолгын аргыг автоклавын аргатай хослуулж жилд 30 мянган тонн катодын
цэвэр зэс гаргах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах;
• одоогийн дулааны станцыг өргөтгөж, 5 мВт хүртэлх эрчим хүч үйлдвэрлэх

220

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

цахилгаан үүсгүүрийн хүчин чадалд хүргэх хувилбарыг судалж үзэхээр
тогтжээ.

Хэдийгээр уурхайн геологийн нөхцөл байдал хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга
жил дараалан буурч байгаа ч үйлдвэрпйн гол бүтээгдэхүүн болох баяжмал дахь
зэс болон молибденийн гаралтыг бууруулахгүй байх, компанийн эдийн засгийн үр
ашгийн үзүүлэлтийн түвшинг хэвээр хадгалж үлдэх боломжийг бүрдүүлэх зэрэг нь
хөгжлийн үзэл баримтлалын цөм байлаа.

12-р сар. Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулалтын 2-р ээлжийн тоног
төхөөрөмжийг шинээр суурилуулж, хүчин чадлыг нь 6,0 сая тонн хүдэр боловсруулах
түвшинд хүргэж өсгөв.

2007 он
6-р сар. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-нийн Зөвлөлөөс ордын нөөцийг цаашид
нэмэгдүүлэх зорилгоор геологи хайгуулын ажилд жил бүр 2,0 сая хүртэл ам.доллар
зарцуулж байхаар шийдвэрлэв.
8-р сар. Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд Герман улсын "SIEMENS"
фирмийн цагт 15 мянган метр куб. хаягдлыг шахах хүчин чадалтай том насосыг
ашиглалтанд оруулав.
12-р сарын 14. Хуучин 4,0 сая тонн хүдэр баяжуулж байсан секцийг жилд 6,0
сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалд хүргэн шинэчилж, ашиглалтанд оруулав.
12-рсарын 15. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит 38-р хуралдаанаар
"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн зорилгыг ашиг олох гэж тодорхойлохын зэргэцээ
баяжмалаас металлургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн гарган авах зорилт
дэвшүүлж байв. Дүрмээ шинэчлэн батлав.

2008 он
1-р сарын 18-20. “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн

ээлжит хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар
Чимиддоржийн Ганзоригийг томилжээ.

Ч.Ганзориг 1958 онд Архангай аймгийп Ихтамир суманд
төрсөн. ЗХУ-ын Украины Донецкийн их сургуулийг эдийн
засгийн кибернетикч мэргэжлээр дүүргэсэн. Мөн 1997 онд
Австралийи Үндэсний их сургуулийг хөгжлийн эдийн засагч
мэргэжлээр төгсөөд энэ сургуульдаа 1999 онд "Монгол Улсын
эдийн засагт гадаадын зээл тусламжийн үзүүлэх пөлөө"
сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. ШУА-ийн Эдийн засаг,
математикийи хүрээлэнд эрдэм шинжилгээпий ажилтан, Улсын төлөвлөгөөний
комисс, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Нийгэм, эдийн засгийн улсын
хороо болон Үндэсний хөгжлийн яаманд мэргэжилтэн, Засгийн газрын Гадаадып
зээл тусламжийг зохицуулах комиссын нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн
яаманд газрын орлогч даргаар ажиллаж байсан. Улмаар 2000-2004 онд Үйлдвэр,
худалдааны сайд, 2004 оноос 2007 оныг хүртэл Сангийн дэд сайдаар ажиллажээ.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхпй захирлын албыг 2008- 2013 онд хаших үедээ
үйлдвэрийн хэмжээнд техник, технологийн бүрэн шинэчлэл хийх, эдийн засгийн
хямралын эсрэг цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, геологи хайгуулын

221

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ажлыг өргөтгөх, хөгжлийн шинэ концепц боловсруулж батлуулах, Эрдэнэт хот, орон
нутгийн хөгжилд компанийн зүгээс оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зэрэг асуудалд
онцгой анхаарч байв. Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар
ажилласан хугацаандаа тус үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж чадсан
байна. Түүнийг ажил авах үед хүдэр боловсруулалт 20 сая тонн байсан бол энэ
үзүүлэлт 26 сая тонн болж зургаан сая тонноор нэмэгджээ. Молибдений металл
авалт 23 хувиас 46 хувь, зэсийн металл авалт 85 хувиас 86 хувь болж өсөв. “Эрдэнэт”
үйлдвэрийн нийт орлого нэг их наяд гаруй төгрөг болж, 294 тэрбум төгрөгийн цэвэр
ашигтай ажиллаж, үйлдвэрийн ашиг 10-25 дахин ихэсчээ.

3-р сарын 21. Баяжуулах фабрикийн хамт олон Монгол улсын Ерөнхийлөгчийн
нэрэмжит үндэсний бүтээмжийн шагнал хүртэв.

б-р сар. Хүдрийн ил уурхайд Герман улсын LIEBHER фирмийн L-44 маркийн 18
шоо метр багтаамжтай шанага бүхий экскаватор, Япон улсын KOMATSU фирмийн
WA 800 маркийн 8 шоо метр багтаамжтай шанагатай дугуйт ачигч ашиглалтанд
шинээр оруулав.

8-р сарын 1. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн 2008 оны 7-р сарын 10-д
гаргасан зарлигийг үндэслэн ерөнхий сайд В.Путин “Эрдэнэт”, “Монросцветмет”
дэх Оросын талын оролцогчдын хувийг “Ростехнологи” корпорацид шилжүүлэх
тогтоолд гарын үсэг зуржээ. ОХУ иргэний болон цэргийн өндөр технологийн аж
үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох стратегийн зорилготойгоор 2007
оны сүүлчээр Оросын олон жижиг компанийг нэгтгэн төрийи өмчит “Ростехнологи”
корпорацийг байгуулсан юм. Ингэхдээ В.Путины шийдвэрээр корпорацийи шууд
мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувь очжээ. Тухайн үед Оросын
хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”-ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт
орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо” хэмээн онцолж байв. “Эрдэнэт” үйлдвэр
нь зэсээс гадна хүдрээс ховор металл рени агуулсан молибденийн баяжмал гарган
авдаг учир титан болоод тусгай ган үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэх төслүүд
хэрэгжүүлдэг “Ростехнологи”- ийн хувьд тун ашигтай хэлцэл болсон гэлцдэг.

ОХУ-ын тал хамтарсан үйлдвэрээс жилд дунджаар 48.5 сая ам.долларын
ногдол ашиг авч ирсэн бөгөөд зарим тохиолдолд огт олгогдохгүй тасарч байсан
тул илүү үр ашигт хүргэхээр стратегийн том корпорацийнхаа мэдэлд өгсөн гэж
судлаачид үздэг. Эдийн засаг гүн хямрал нүүрлэсэн 2008 онд “Ростехнологи"
хамтарсан үйлдвэрийн хувь эзэмшлийг авчээ. Тэр даруй хямралын эсрэг хөтөлбөр
хэрэгжүүлж “ажлын байрыг бүхэлд нь хадгалж, цалин хөлсийг дунджаар 20%-
иар жил бүр нэмэгдүүлж чадсан” гэж корпорацийн тайланд дурдсан байдаг ажээ.
Үйлдвэрийн үндсэн технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 2008-2011 онд
нийт 402.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Оросын тал “Эрдэнэт"
үйлдвзрээс 2009 онд 27.3 сая, 2010 онд 34.4 сая, 2011 онд 75.7 сая ам.долларын
ногдол ашиг тус тус авсан байна.

12-р сарын 14. "Эрдэнэт" үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 30
жилийн ойг орон даяар өргөн тэмдэглэв.

2009 он

3-р сар. Үйлдвэрлэлийн үндсэн гол цех болсон Баяжуулах фабрик дээр зэс
молибдены баяжуулалтын хаягдлыг гүйцэд баяжуулах зорилгоор 48А хөвүүлэн
баяжуулах машиныг суурилуулав.

222

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

4-р сар. Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд
компанийн санхүүгийн байдлыг тогтвортой байлгахад чиглэсэн "Хямралын эсрэг"
цогц хөтөлбөрийг богино хугацаанд боловсруулан хэрэгжүүлж эхлэв. Дэлхий
нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын нөхцөлд комнанийн санхүүгийн
байдлыг тогтворжуулахад чиглэсэн “Хямралын эсрэг” цогц хөтөлбөрийг богино
хугацаанд боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд анхан
шатны нэгжээс эхлэн удирдлагын бүх түвшинд үргүй зардлыг багасгаж, бараа
материал, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг бууруулж, агуулахад байгаа нөөцөө
бүрэн ашиглан, унаа, гар утас гээд бүх зардлаа хэмнэх зэргээр иж бүрэн ажиллагаа
явуулснаар 2008-2009 оны хямралыг амжилттай даван гарчээ. Түүнчлэн нийгмийн
чиглэлийн арга хэмжээний зардлыг нэлээд танаж, зарим алдагдалтай объект,
туслах аж ахуй, жижиг үйлдвэрүүдийг зогсоосон байна. Үүний үр дүнд оны эхнээс
нийт зардлыг 32 тэрбумаар бууруулж, 10 тэрбумын ашигтай ажиллах байсан бол
45 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Улмаар 2009 оны эхний 8 сарын байдлаар
үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлжээ.
“Ростехнологи”-ийн 500 гаруй үйлдвэрээс хямралын үед үр ашигтай ажилласан
ганц үйлдвэр нь “Эрдэнэт” болсон байна. Ийнхүү 2009 онд “Эрдэнэт” үйлдвэр
үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулалгүй, орон тоогоо цомхотголгүй, цалин
урамшууллаа хасалгүй, 13 дахь сарын шагналт цалингаа ч өгч хямралыг амжилттай
даван туулсаи юм.

Александр Петрович Фоменко 2009-2013 онд
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 1-р
орлогчоор ажиллажээ. Тэрээр 1953 онд ЗХУ-ын Астрахань
хотод төрсөн. 1979 онд Москвагийн Политехникийн дээд
сургуулийг автоматжуулалтын металлурги-инженер
мэргэжлээр төгсжээ. 1979-1984 онд Оросып “Красный
октябрь” үйлдвэрт Ерөнхий захирлын технологи хариуцсан
зөвлөх, захирал, 1984-2005 онд Беларусийн Төмөрлөгийн
заводод үйлдвэрийн мастер, ерөнхий инженер,
заводын захирлаар ажиллажээ. 1991 онд Белорусийн
Политехникийн дээд сургуульд Техникийн ухааны эрдмийн
зэрэг хамгаалсан. Манай улсын “Алтан гадас” одон (2011),
“Найрамдал” медалиар шагнагдсан (2013).

5-р сар. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ний хэсэг
ажилтныг "Улс түмнүүдийн найрамдал" одонгоор шагнав.

12-р сарын 30. "Эрдэнэт" үйлдвэр" ХХК "Манлай татвар төлөгч байгууллага"-
аар дахин шалгарав.

2010 он

3-р сар. Цэвэр ус хангамжийн Эрдэнэт-Сэлэнгэ ус дамжуулах өргөх насосны
станцуудад Японы EBARA фирмийн цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг 12
нэгж насосыг суурилуулан ашиглалтанд оруулснаар нэгж шоо метр ус тээвэрлэх
цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг 20 шахам хувиар бууруулав.

4-р сарын 16. Баяжуулах фабрикийн үндсэн баяжуулалтын 3-р секцийн
шинэчлэлийн ажлыг 2009 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлүүлж уг ажлын хүрээнд
зэс молибденийн хүдэр баяжуулах дэвшилтэт техник технологт нийцсэн тоног

223

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулав.
4-р сарын 16. "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх

стратегийн үзэл баримтлалд нэмэлт өөрчлөлт оруулж, "Эрдэнэт" үйлдвэрийг
2020 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх концепцийг Зөвлөлийн 43-р хуралдаанаар
хэлэлцэж батлав. Хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлах тухай шийдвэрт
хүдэр олборлох, боловсруулах тоног төхөөрөмжийг өргөтгөн шинэчилж, Баяжуулах
фабрикийн хүчин чадлыг жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх
явдлыг концепцийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, дараах зорилтуудыг үе
шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ:

• Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг
1 сая тонноор нэмэгдүүлэх,

• Хүдэр олборлох үйл ажиллагаанд алсын удирдлагатай систем нэвтрүүлэх, -
Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж, жилд 10 сая тонн хүдэр боловсруулах
хүчин чадалд хүргэх,

• Баяжуулах фабрикийн нунтаглан тээвэрлэх хэсэгт бутлалтын 4-р шатлалыг
нэвтрүүлэх,

• Хөвүүлэн баяжуулалтын IV секцийг өргөтгөн шинэчлэх.

2008-2010 онд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл
хийх, шинэ технологи судлах, турших, нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийхийн зэрэгцээ
353,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь компанийн
түүхэн дэх дээд үзүүлэлт болов.

2011 он
1-р сарын 21. Ерөнхий захирлын А-38 тоот тушаалаар 2011 оны 1-р сарын
1-ний өдрөөс компанийн ажилтнуудын цалинг 30 хувь нэмснээр тэдгээрийн дундаж
цалин 1 сая 394 мянган төгрөгт /тухайн үеийн ханшаар/ хүрэв.
2-р сарын 11. Ерөнхий захирлын А-56 тоот тушаалаар компанийн ажилтнуудын
орон сууцны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэднийг тогтвор суурьшилтай
ажиллуулах, ажил амралтын нөхцлийг нь сайжруулах зорилгоор "Компанийн
ажиллагсдыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх 2011-2015 оны үндсэн чиглэл"
болон "Орон сууц худалдан авахад үнийн хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг тус тус
баталж, мөрдүүлэв.
3-р сар. Сүүлийн 4 жилд явуулсан хайгуулын ажлын тайланг үндэслэн
Эрдэнэтийн овооны зэс, молибденийн нөөцийг Улсын нөөцийн комисс шинэчлэн
тогтоож үйлдвэрийн ашиглах нөөцийг 3 сая тн зэс, 55 мян.тн молибдениэр
нэмэгдүүлжээ.
4-р сар. "Эрдэнэт үйлдвэр" ХХК Европын бизнес ассамблей олон улсын
байгууллагаас "Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж" цол, өргөмжлөлийг Ази тивээс анх
удаа хүртэв.
11-р сарын 2. Эрдэнэт хотод "Манай үйлдвэр" парк-музейн шав тавих ёслол
болов.
11-р сар. Хаягдлын аж ахуйд булинга шахах насос шинээр тавьж, эрчим хүчний
цехэд бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтанд хүлээн авав.
12-р сар. Баяжуулах фабрикт хөвүүлэн баяжуулалтын 4-р ээлжийг шинэчлэн

224

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ашиглалтанд оруулав. 2011 онд Баяжуулах фабрик 26 сая 100 мянган тонн хүдэр
боловсруулж, үйлдвэр 33 жилийн түүхэндээ дээд амжилт тогтоон жилд 35 сая тонн
хүдэр боловсруулах боломжтой болов. Мөн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн
техникийн шинэчлэлийг 80-85 хувьд хүргэн дэлхийн шилдэг техникээр тоноглосон
байна. Зэс, молибденийг баяжуулах технологи зарчмын шинэ шатанд гарсны ачаар
металл авалт хоёр дахин нэмэгдэж, зэсийн металл авалт 86.6 хувьд хүрчээ. Дээрх
техникийн болон технологийн шинэчлэлийн дүнд “Эрдэнэт” үйлдвэр” жилдээ 55 сая
ам.долларын ашигтай ажиллах боломж бүрдэв. 2011 онд Баяжуулах фабрик 26 сая
100 мянган тонн хүдэр боловсруулж, үйлдвэр 33 жилийн түүхэндээ дээд амжилт
тогтоов. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 4 жилд улсын болон орон нутгийн төсөвт нэг
их наяд 770 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, Монгол Улсын татварын орлогын 25
орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.

2012 он

• "Эрдэнэт" үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 32,0 сая тоннд
хүргэх бүтээн байгуулалтыг эхлүүлэв.

• "Эрдэнэт" үйлдвэрийн бүтээлч хамт олон Монголын уул уурхайн 90 жилийн
ойг Тэргүүний, Шилдэг байгууллага болсон амжилтаар угтав.

Зөвхөн шууд үйлдвэрлэлтэй холбоотой дээр дурьдсан үйл ажиллагаа Эрдэнэт
үйлдвэрийг 1994-2004 онд хөгжүүлэх үзэл баримтлал, үндсэн чиглэлийн хүрээнд
1996-2001 онуудад хүдэр олборлолт, боловсруулалтын технологийн үндсэн
дамжлагуудад техникийн шинэчлэлтийн томоохон ажлууд хийгдсэнийг гэрчилж
байна.

Экскаваторын паркийг шинэчлэн урьд нь ашиглаж байсан 8 м3 багтаамж
бүхий шанагыг 10 м3 багтаамжтай болгож Катерпиллар фирмийн бульдозерүүд,
автогрейдерүүд болон ачигчуудыг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлжээ. Үүнээс
гадна авто тээврийн үйлдвэрлэлийн баазыг үндсээр нь шинэчлэн, эвдрэл
оношлогооны төвийг ашиглалтанд оруулж, том овортой дугуйны засварын ТИП-
ТОП технологийг эзэмшив.

Тэсрэх бодисын үйлдвэр ч барьж, эмульст тэсрэх бодис үйлдвэрлэн үнийг нь 3
дахин хямдруулж чаджээ.

Үйлдвэрийн хөгжлийн гол ажлууд нь ихэвчлэн баяжуулах фабрикийн
объектуудаас хамаардаг тул баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг байнга өсгөн
нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хүдэр боловсруулалтыг 2001 онд
1996 оныхоос 2.58 сая тонноор, баяжмал дахь зэсийг 10.46 мянган тонноор өсгөж
мөн 1 тонн хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 3.5-2.9 ам. доллар хүртэл
бууруулж чадсан юм. Энэ хугацаанд уулын цул олборлолт 14680 мянган м3-ээс
15889 мянган м3, хүдэр олборлолт 20.7 сая тонноос 25,3 сая тоннд хүрсэн байна.

Үндсэн үзүүлэлтүүдийг тасралтгүй өсгөх энэ бүх ажлыг үйлдвэрийн процессыг
зогсоолгүйгээр мөн харьцангуй бага хөрөнгө оруулалттайгаар гүйцэтгэв.
Гэтэл дэлхийн ижил төрлийн тэргүүлэх үйлдвэрүүд шинэчлэлтийн процессыг
үйлдвэрлэлээ удаан хутацаагаар бүрэн зогсоож шинэчлэлтийн ажилд 200-300 сая
ам. долларын хөрөнгө оруулалтаар хийдэг ажээ. Шинэчлэлтийн үндсэн чиглэл нь
удаан хугацааны турш элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх,
тэгэхдээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж болон горимуудыг
үндэслэн технологийн схемийг шинэчлэх, эдгээр ажлыг барилгын металл хийц

225

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

болон суурийг өөрчлөхгүйгээр хийх явдал байлаа. Үүнийг их хэмжээний хөрөнгө
оруулалт хийлгүй бараг элэгдэл хорогдлын нормд багтааж хийсэн ажээ.

Хүснэгт 3. "Эрдэнэт" үйлдвэрийн 1991-2012 оны борлуулалт

Ачуулсан ЛМБ дээрх Борлуулсан ₮/$ Борлуулсан
Он баяжмал зэсийн үнэ бүтээгдэхүүн (сая. харьцуулсан бүтээгдэхүүн,
(долл./тн)
дахь зэс (тн) төг) ханш (сая.долл)
2338 6.6
1991 91006 2283 553.61 40.0 84.4
1949 4,582.22 114.6
1992 103587 2307 55,219.49 292.3 188.9
2936 79,451.00 408.4 194.5
1993 117139 2295 121,821.49 447.3 272.5
2277 103,497.64 535.3 193.3
1994 119166 1654 163,767.83 780.7 209.8
1573 96,306.49 828.5 116.2
1995 120486 1813 133,969.66 1020.8 131.3
1578.3 176,136.90 1077.5 163.5
1996 124615 170,310.90 1097.3 139.6
1559.4 1109.3
1997 129093 153,195.76 148.7

1998 125392

1999 126240

2000 123193

2001 134098

2002 132392

2003 130631 1779.2 212,269.90 1146.7 185.1
2004 126422 2866.9 376,999.10 1184.8 318.2

2005 129530 3679 462,112.00 1206.6 383

2006 130012 6722 820,829.60 1178.5 696.5

2007 131078 7119 995,888.30 1170.6 850.8
2008 126833 6956 890,099.90 1163.2 765.2

2009 126247 5149.7 818,480.78 1430.4 572.2

2010 121405 7534.8 1,153,480.0 1356.9 850.1

2011 121601 8820.9 1,213,542.1 1258.6 964.2

2012 121679 7949.9 1,202,266.2 1358.8 884.8

(Баяжмал дахь цэвэр зэсээр тооцож ам.доплараар ипэрхийлэв) Эх сурвалж.-
Борлуулалт ("Эрдэнэт" уйлдвэрийн тайлан тэнцэл) - Ханш (Монгол банкны
валют солилцооны ханш)

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны хэлэлцээрээр
"Эрдэнэт" үйлдвэр Монголын хуулийн этгээд болсноор Монгол улсын хууль
дүрэм бүрэн хэрэгждэг, үйлдвэрийн үр ашиг Монголын талд илүү гарах болж зэс,
молибдений баяжмалыг Хятад улсын ашигтай зах зээлд бараг 100 хувь нийлүүлэх
болсон байна. Зэсийн баяжмалын худалдаагаар дэлхийд тэргүүлдэг компаниуд урт
хугацааны гэрээтэй хамтран ажиллаж байв.

226

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний үйл ажиллагааг 2012 онд дэлхийн ижил төстэй
үйлдвэрүүдийн эдийн засгийн гол гол үзүүлэлтээр харьцуулалт хийж үзэхэд
сонирхолтой үр дүн гарч тус үйлдвэр өрсөлдөх чадварын индекс, рейтингээр
дэлхийн эхний 10-т багтдаг болсон байлаа.

Ижил төстэй үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварын итгэлцүүрүүд

Уурхайнууд Алумбрера
Батте
Үзүүлэлт Бату Хижау
Кади Хилл
Канделярия
Коллахаус
Эскондида
Хайланд Валли
Ок Теди
Лос Пеламбрес
Эрдэнэт

Уулын цул олборлолт, сая.төг 0,33 0,07 0,56 0,15 0,31 0,6 1,0 0,7 0,2 0,3 0,13

Хүдэр боловсруулалт, сая.т. 0,43 0,2 0,51 0,2 0,25 0,5 1,0 0,5 0,3 0,5 0,3

Зэсийн баяжмал.мян.т 0,22 0,05 0,19 0,03 0,18 0,4 1,0 0,1 0,2 0,3 0,2

Баяжмал дахь зэс, мян.т 0,16 0,03 0,16 0,02 0,15 0,3 1,0 0,1 0,2 0,3 0,1

Баяжмалын чанар, хувь. 0,68 0,67 0,78 0,6 0,77 0,7 0,9 0,99 0,7 1,0 0,6

Металл авалт, хувь. 0,94 0,89 0,88 0,88 1,0 0,88 0,89 0,96 0,89 0,9 0,89

Үйлдвэрлэлийн өртөг, $/₮: 0,41 0,8 0,29 0,34 0,16 0,34 0,28 0,67 0,39 0,39 1,0
- олборлолт 1,0 0,76 0,97 0,75 0,84 0,72 0,6 0,82 0,69 0,9 0,74
- боловсруулалт

Нийт өөрийн өртөг $/₮: - 0,81 0,76 0,57 0,6 0,6 0,49 0,47 1,0 0,35 0,69 0,82
баяжмал 0,92 0,54 0,8 0,69 0,9 0,88 0,89 0,73 0,77 1,0 0,79
- катодын зэс

Нэг хүний бүтээмж: -Хүдрийн 0,73 0,77 0,71 1,0 0,41 0,67 0,7 0,8 0,36 0,6 0,15
ил уурхайд: т/цаг.

-Баяжуулах фабрикд: /цаг 0,93 0,67 0,39 1,0 0,21 0,43 0,4 0,6 0,35 0,4 0,08

Ижил төстэй үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварын нэгдсэн индекс, рейтинг

Уурхайнууд Улс Индекс Рейтинг
Алумбрера Аргентин 0.593 3
Батте АНУ 0.465 8
Бату Хижау Индонез 0.560 6
Кадиа Хилл Австрали 0.475 7
Канделярия Чили 0.450 9
Коллахаус Чили 0.571 5
Эскондида Чили 0.793 1
Хайланд Валли Канад 0.655 2
Ок Теди Шинэ Гвиней 0.419 11
Лос Пеламбрес Чили 0.572 4

Эрдэнэт Монгол 0.443 10

227

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Судалгаагаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК ижил төстэй 11 үйлдвэрээс
ашиглалтынхаа хугацаагаар 1-рт, агуулгаараа 6-рт, нөөцийн хэмжээгээр 5-рт,
хүдэр олборлолтын өөрийн өртгийн үзүүлэлтээр нилээд өндөр байрт байсан бол
баяжмалыг металлд шилжүүлсэн өөрийн өртгөөр хангалтгүй, нэг хүний бүтээмж
дэлхийн дунджаас хэд дахин доогуур байгаа нь харагдаж энэ чиглэлээр томоохон
ахиц гаргах шаардлагатай байлаа.

Энэ жил, Эрдэнэтийн “шийрийг хатаах” том үйлдвэр-Оюу толгойн уурхай
2012 оны 8-р сарын 6-нд хүдэр боловсруулах үе шатны ажлаа эхлүүлэн 12-р
сарын 29-нд баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оржээ.

Монголын уурхайчид 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв.

5. БАХДАМ ҮЙЛСТЭЙ БААТАР ҮЙЛДВЭР, 2013-2022

Монголын уурхайчдын ажил хөдөлмөрийн түүхэн үйл хэрэг дэлхийн жишиг,
гольдролд баттай орж үйлдвэрлэлийн процесст нөлөөлөх улс төр, гадна дотнын
хүчний нөлөө харьцангуй багассан он жилүүд эхэлжээ. Ингэж үйлдвэр тогтвортой
ажиллах нөхцөл бүрдэн улс орны нийгэм-эдийн засагт урьд өмнө байгаагүй
хэмжээнд үр өгөөжөө өгч байна. Энэ нь дэлхий даяар халдварт өвчинд нэрвэгдэн эх
орны эдийн засаг хумигдаж хүн амын орлого буурсан үед хүчтэй илэрлээ. Үнэхээр
л “саалийн ганц үнээ” маань сааль алдуулсангүй. Өнгөрсөн 10 жил зөвхөн бүтээн
байгуулалт, амжилт ололтын он жилүүд байсан нь дараах он цаг, үйл явдлын
хэлхээг нэмэр хачиргүй тоочиход харагдаж байгаа билээ.

2013 он
• Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станц цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд

шинэчлэгдэв.
• Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах машинууд техник, тоног

төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд жилд 32-34 сая тонн хүдэр хүлээн
авах хүчин чадалтай болов.
• Баяжуулах фабрикт Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг эхэлж, Нунтаглан
баяжуулах хэсгийн хам баяжуулалтын б-р секцийг бүрэн шинэчлэв.
• Орхон аймгийн хөгжлийн асуудлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК Орхон аймгийн
ЗДТГ-ын хооронд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулагдав.
• "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний Зөвлөлийн 49 дүгээр хуралдаан 4-р сарын 18-
нд Улаанбаатар хотноо болж Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний
Ерөнхий захирлаар томилох тухай шийдвэрийг ёсчлов.

Ц.Даваацэрэн 1963 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөп. 1986
онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг уулын инженер-техникч
мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрт
засварчин, хангамжийн инженер, ахлах инженер, Засвар механикийн цехийн дарга,
үйлдвэр хариуцсан орлогч захирал, 1997- 2001 онд Бэрхийн уурхайн захирал,
2001-2006 онд Дархан хотын Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал, 2006-2009 онд
Монгол-Солонгосын хамтарсан “Өргөө менежмент” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн
орлогч захирал, 2009-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт
малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн даргаар ажиллаж байжээ

228

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Ц. Даваацэрэнг захирлаар ажиллах хугацаанд дэлхийн зах зээлд зэсийн үнэ
буурч “Зрдэнэт үйлдвэр" ХХК-ийн уйл ажиллагаанд сөргөөр
нөлөөлсөн хэдий ч “Эрдэнэт" үйлдвэр 2013-2016 оны
аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгийн
татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүулсэн
бөгөөд уйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан
биелүүлж ажилласан байна. Туунчлэн хэмнэлтийн
бодлогын үрдүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн
өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллараар
бууруулж, 2016 оны аравдугаар сарын байдлаар 3717 ам.
доллар болгосны ачаар нийт дүнгээр сүүлийн 4жилд 379
тэрбум төгрөгийн хэмнэлт хийжээ. Мөн компанийн

хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжуүлсний үрээр
нийт авлага 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөг 13 хувиар тус тус
багассан байна. Компанийн өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн
худэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мВт цахилгаан
үйлдвэрлэх төслийн ажлыг эхлуүлжээ. Ц.Даваацэрэн нь компанийн нөхцөл байдалд
дүн шинжилгээ хийсний дунд “хуний нөөц, бараа материалын худалдан авалт,
санхуү-эдийн засгийн үйл ажиллагааг Ил тод болгох, осол аваар, авлига, улс төрөөс
Ангид байх, Геологи, техник, хаалт-хөгжлийн бодлого Тодорхой байх" гэсэн үндсэн
чиглэлүудийг тодорхойлж, баримтлан ажилласан бөгөөд жил бүр тухайн
чиглэлүүдээр хэлэлцүүлэг хийж байсан нь үр дүнд хүрчээ. 2013-2016 онд Орхон
аймагтай хамтын ажиллагааны хүрээнд нийт 58.6 тэрбум төгрөгийн бүтээн
байгуулалтын ажлыг гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн ба Орхон аймгийн аж ахуйн
нэгжүудийг дэмжиж нийт 144 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Туүнчлэн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд,
импорторлох бүтээгдэхүуний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, 2025 он хүртэлх
уйлдвэрийн хөгжлийн концепц болон компанийн хаалт хөгжлийн менежментийн
бодлогыг боловсруулсан зэрэг олон ажлыг удирдан зохион байгуулсан нь зэсийн
үнэ буурсан хунд үед компани хэвийн, амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

• "Эрдэнэт үйлдвэр" ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдав.

• "Эрдэнэт үйлдвэр" ХХК байгуулагдсаны 35 жилийн ойг компанийн хэмжээнд
тэмдэглэн өнгөрүүлэв.

2014 он

• Эрдэнэтийн ордын гүйцээх хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу 39 мян.т/м,
Баруун хойт хэсэгт 22.6 мян.т/метр өрөмдсөн нь үйлдвэрийн дээд амжилт
болов.

• Энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн молибденийн баяжмал
боловсруулах “Шим технологи” компанийн үйл ажиллагаа сэргэв. Түүнчлэн
балансын бус гэгдэх хүдрийн овоолгыг түшиглэсэн “Ачит ихт” компанийн
катодын зэсийн үйлдвэр ашиглалтанд орсон байна.

• 6-р сарын 13. Үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн
санаа бодлыг тусгах, оюуны бүтээлийг дэмжих зорилготой уламжлалт “1000
инженерийн зөвлөлгөөн”-ний анхных зохион байгуулагджээ.

229

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2015 он.
• 2015 оны 6-р сарын 20-нд баяжуулах фабрикийн өргөтгөлийг баяр ёслолын

байдалтай ашиглалтанд хүлээн авсан нь тус үйлдвэр хүдэр боловсруулах
хүчин чадлаа 6 сая тонноор, зэс бүтээгдэхүүний хэмжээг 20%-иар, орлогоо
240 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж олсных байлаа.
• 2015 онд Засвар, механикийн завод шинэ нэр төрлийн 120 цутгуур болон
цутгуурын хэвийг хийж эзэмшсэний дээр 98 нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, 5.4 тэрбум төгрөгийг импортын худалдан авалтаас хэмнэжээ.
Тус завод 2015 онд резин эд анги боловсруулах 1000 тонны хүчин чадалтай
халуун пресс ашиглалтад оруулж, Баяжуулах фабрикийн тээрмийн резин
хуяг, 20 граммаас 20 кг хүртэл жинтэй олон төрлийп резин эд анги үйлдвэрлэж
эхлэв. Монголын хүнд машин механизмийн үйлдвэрийн томоохон бааз суурь
болохуйц тус үйлдвэр нь ил уурхайн үндсэн тоног төхөөрөмж, баяжуулах
үйлдвэрийн бутлуур тээрэм, шахуурга, хөвүүлэн баяжуулах машины
камерууд, гидроциклон, 110, 130 тонны даацын бульдозер, автогрейдер,
авто ачигч зэргийн олон төрлийн техник, тоног төхөөрөмжийн эд анги, сэлбэг
хэрэгсэл, резинэн эдлэлүүд үйлдвэрлэж тэдний импорт орлох хэмжээнд
хүрэв.

2016 он
• 6-р сарын 26. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын

“Ростех” корпораци өөрийн эзэмшлийн хувийг Монголын талд худалдсанаар
“Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монголын үндэсний компани болов. Энэ
бол олон арван мянган уурхайчдад тэдний хийж чадах мөрөөдлийн ажил,
үүргийг нь хүлээлгэн өгсөн түүхэн үйл явдал байлаа. “Эрдэнэт үйлдвэр”
ХХК нь Монгол Улсын хуулиас дээгүүр олон улсын гэрээ хэлэлцээрээр
зохицуулагддаг хамтарсан үйлдвэрийн статустай байгууллага байсан бол
үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын хуулиар зохицуулагддаг үндэсний
аж ахуйн нэгж болов.
• 10-р сарын 18. Монгол Улсын Засгийн газрын 1748 дугаар тогтоолоор Монгол
Улсын төр, ннйгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн
ой тохиож буйтай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Ю.Цэдэнбалын
нэрэмжит болгожээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийнх нь хүчирхэг үйлдвэрийг
барьж байгуулахын төлөө зүтгэн тэмцэж байсныг үнэлэн хүндэтгэж
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт дээд
өргөмжлөл” медалиараа нэхэн шагнажээ.
• 11-р сарын 23. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас тус компанийн
Ерөнхий захирлаар Хоохорын Бадамсүрэнг 4 жилийн хугацаагаар томилов.

Х.Бадамсүрэн Өмпөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. 1980 онд ЗХУ-ын
Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер-маркшейдер
мэргэжлээр төгссөн. 1988 онд ЗХУ-д Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажплтны
дээд курс, 1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд
сургуульд англи хэл, эдийн засгпйн, 1997 оид АНУ-ын Колорадо мужийн Дэнвэр
хотод бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн.

230

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэрээр 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн,
Уул уурхайн салбарын ерөнхий иженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн
дарга, 1988-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул
уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
1989-1994 онд Хэнтий аймаг дахь Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн
Захирлын нэгдүгээр орлогч (1989-1991 онд Хэнтий аймгпйн Хэрлэн хорооны АДХ-
ын Гүйцэтгэх захиргааны даргын албыг давхар хашсан), 1994-2006 онд Монгол-
Оросын хамтарсан “Монголросцветмст” нэгдлийн Ерөпхий захирал, 2007-2008 онд
Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрып дарга,
2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2012 оны наймдугаар сараас Монголын
Уул уурхайн танхимын Ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн, Уул
уурхай, металлургийн томоохон төслүүдийн зөвлөх, 2015 оноос Аж үйлдвэрпйн
яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн
удирдагч, нэгжийн захирал, 2016 оны наймдугаар сараас Уул уурхай, хүнд
үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байжээ.

X.Бадамсүрэн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд
ажиллаж байх үедээ Д.Рэнчинханд сайдтай зөвлөлдөж,
Монгол Улсад хайгуул, ашиглалтын үйлдвэр хэрэгтэй гэсэн
санаачилгыг гаргаж байжээ. Хайгуул хийгээд нөөц нь тодорхой
бол заавал нөөцийг бүрэн тогтооно гэж цаг алдалгүй ажиллах
явдал чухал гэж үзсэн нь дэмжигдэж, эхлээд Бор-Өндөрийн
жоншны хайгуул, ашиглалтын үйлдвэрийг байгуулсан нь
тухайн цаг үедээ шинэлэг зүйл болсон юм. Бор-Өндөрийг
хоёр гуравхан вагончиктай байхаас эхлээд зураг төсөл, бүтээн
байгуулалтын бүхий л шатанд гар бие оролцсон хүн. Энэ
үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар таван жил ажиллахдаа
бүтээн байгуулалтыг ид өрнүүлж, олон чухал ажлыг гүйцэтгэн, цаашид хөгжүүлэх
санал санаачилгыг гаргасан байна. Тэрээр Бор-Өндөрийн уурхайн 10 жилийн
ойг тэмдэглэхүеэр “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа
асуудал" зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж, зарчмын хэд хэдэн томоохон
асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлүүлсэн байдаг. Энэ зөвлөлгөөнөөс хамтарсан
үйлдвэрүүдийн Ерөнхий захирал Монгол хүн байх, газрын баялаг ашигласны
төлбөрийг Монгол улсад бий болгох, “Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет"
нэгдлийн 1973 оны хэлэлцээрийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар 50:50 хувь
эзэмшиж байгааг 51:49 болгох зэрэг санал, санаачилгыг гаргаж, төр засгийн
удирдлагуудад танилцуулан, дэмжигдсэнээр шийдвэрлэгдэж байжээ.

“Монголросцветмет" нэгдлийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн
10 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг гаргаж, хэрэгжүүлэх ажлыг хийсэн байна.
Тухайн үед алдагдалтай ажиллаж, хаагдах дээрээ тулж байсан Толгойт, Хажуу-
Улаан, Өргөн, Айргийн уурхайнуудыг нэг жилийн хугацаанд ашигтай ажиллуулсан
юм. “Монголросцветмет” нэгдлийн жоншны зах зээлийг тэлэх, нэг зах зээлийн
хараат байдлаас гаргах зорилт тавин АНУ, Энэтхэг, Герман, Японд бүтээгдэхүүнээ
нийлүүлж эхэлснээр жоншны үйлдвэрлэл өсч, олон улсын хэмжээний чанартай,
өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргадаг болжээ.

Мөн тус нэгдлийн 400-500 кг алт олборлодог байсан уурхайнууд хоёр жилийн
дараа гурван тонн гаруй алт олборлодог болсон нь X. Бадамсүрэн болон түүний
удирдлагын багийн сайн менежмент, зөв бодлогын үр дүн байлаа.

231

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэрээр Монгол улсад стратегийн ач холбогдолтой ордууд, том үйлдвэрүүдээ
авч явах төрийн өмчийн оролцоотой том компани хэрэгтэй талаар саналаа
боловсруулан тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдод хүргүүлснээр “Эрдэнэс
монгол" ХХК байгуулагджээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 3 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай, 10 гаруй
тэрбум төгрөгийн өртэй, хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байх үед
X. Бадамсүрэн менежментийн гэрээ хийн, хоёр жилийн хугацаанд хөл дээр нь
босгох үүрэг даалгавар авч байжээ. Үйлдвэрт менежментийн багийг зөв бүрдүүлж,
удирдлага, зохион байгуулалтындэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд жил гаруйн
хугацаанд 3 тэрбумын алдагдлыг ашиг болгон хувиргаад зогсохгүй, орон нутгийн
төсөвт 2 тэрбум орчим төгрөг төлдөг болсон байдаг.

X.Бадамсүрэн 1991 онд АИХ-ын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ
Үндсэн хууль батлалцсан. 1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургуульд
Техникийн ухааны доктор (Рh.D), 2004 онд мөн сургуульд Техникийн шинжлэх
ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1996 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан цол хүртсэн.

Х.Бадамсүрэн уул уурхайн салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж яваа
инженер, эрдэмтэн хүн. Тэр тусмаа ОХУ-тай хамтарсан үйлдвэрүүдийг бүтээн
байгуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх,
зөв менежментээр удирдан чиглүүлэхэд томоохонхувь нэмэр оруулсан хүмүүсийн
нэг юм.

Геологи, уулуурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын даргаар 2007 оноос хойш
ажиллахдаа салбарын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой олон ажлыг
хийжээ. Тэрээр төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт
бичгийг боловсруулах ажилд мэргэжлийн хүний хувьд манлайлан оролцож, гардан
гүйцэтгэсэн юм.

Тэрээр Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Монгол Улсын анхны
ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан. Төр, түмнийхээ төлөөлөл болж, 2008- 2012
онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах үедээ салбарын яаманд хэрэгжүүлэхээр
төлөвлөж байсан ажлуудынхаа бодлогыг тодорхойлолцож, Оюу толгой, Таван
толгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал боловсруулах ажлын
хэсгийг ахлан, УИХ-ын тогтоол гаргуулж байсан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдын албыг богинохон хугацаанд
хашихдаа, хар төмөрлөгийн цогцолбор, нүүрс химийн цогцолбор, газрын тос
боловсруулах үйлдвэр, ззсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэр байгуулах
замаар ашигг малтмалын гаралтай түүхий эдийг өртөг шингэсэн бүтээгдэхүүнд
шилжүүлэх, үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, өрсөлдөх чадвараа олон улсын түвшинд дээшлүүлэх санал санаачилга
гарган бодлогын баримт бичгийг боловсруулах суурь судалгаа, үндэслэлүүдийг
бэлдэж байсан нь өнөөдөр бодлого, шийдвэр болон хэрэгжиж байна.

2017 он

“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 34.5 сая тонн хүдэр олборлон 31.4 сая тонныг
боловсруулж 595 мян.тонн зэсийн баяжмал, 5759.36 тонн молибденийн баяжмал
үйлдвэрлэсэн байв. Зэсийн металл авалт 89.3%, молибденийн металл авалт 51.6%
хувь хүрсэн нь өөрийн түүхэнд гаргасан дээд амжилт байв. Энэ бүхнээ бататган

232

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хөгжлийн хэтийн төлөвөө ч тогтоох хэрэгтэй байлаа.

2-р сарын 24. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2017-2031 оны хөгжлийн Үндсэн
чиглэлийг Ерөнхий захирлын А111 тоот тушаалаар батласан байна. Энэ үндсэн
чиглэлийг тогтвортой хөгжил, хаалтын менежмент, эдийн засгийн байдал, уул-
геологийи ирээдүйн нөхцөлд тохируулах зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулан
үйлдвэрийн мэргэжилтпүүд өөрсдийн хүчээр гүйцэтгэжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-
ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэлпйи гол зорилго нь үйлдвэрийн тоног
төхөөрөмжийг ашиглалтын зардал багатай, бүтээл өндөртэй техник, технологи
нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн оновчтой хүчин чадлыг тогтоож, таваарын
бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулан, үйлдвэрийн ашигт ажиллагааг
дээшлүүлэхэд оршив. Ингэхдээ хүдрийн шинэчлэн бүртгүүлсэн нөөцөд тулгуурлан
уулын ажлын төлөвлөлтийг хийж, түүний үндсэн дээр үйлдвэрлэлийп техник-эдийн
засгийн урьдчилсан тооцоог гүйцэтгэсэн байна.

12-р сарын 22. Уурхайчдын баярын өмнөхөн энэ онд ашиглалтанд орсон
нэгэн том бүтээн байгуулалт нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан
станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөх төсөл байлаа. Анх 1976
онд Дулааны станц нэртэйгээр байгуулагдаж байсан тус станцыг 2011 онд 5 мВт-
ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болгон өргөтгөсөн бөгөөд компанийн
хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, үйлдвэрийн
өртөг, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд
чиглэсэн олон чухал арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн
бодит жишээ байлаа. Уг өргөтгөлийн ажлыг үйлдвэр өөрийн хөрөнгөөр Хятад улсын
“Харбин электрик интернэйшнл” компаниар 18 сарын хугацаанд бариулсан бөгөөд
хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөж, жилд 36,5 тэрбум төгрөгийн
ашигтай ажиллах юм. Энэхүү төсөл нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хаалт хөгжлийн
менежменттэй уялдаж тус станц хамгийн багадаа 50 жил ажиллахаар хэрэгжсэн
бөгөөд хүчин чадлаараа Монгол улсад гуравт эрэмбэлэгдэх ажээ. Ийнхүү “Эрдэнэт”
үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч болов.

2017-2020 он

Өмнөх жилүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд үйлдвэрийн үйл ажиллагаа
цэгцэрч тогтвортой болсон тул нөөцөө өсгөх асуудалд анхаарал тавьжээ.
Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орох үед "Эрдэнэтийн-Овоо" ордын уулын
олборлолтын ажлыг далайн түвшний 1606 метрээс анх эхэлж байсан бол 400 гаруй
метрээр доошилж одоо хамгийн доод түвшний олборлолт 1195 метрийн түвшинд
хүрч уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн
хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдэж байгаа билээ.Иймээс уурхайн
ашиглалтын явцад хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоох ажил үе шаттайгаар хийгдэж
учиртай.

Энэ ажилд үе үеийн удирдлага анхаарал тавьсны үр дүнд 2017 оны 01 дүгээр
сарын 01-ний байдлаар 7.6 сая тонн зэс, 320.3 мянган тонн молибден агуулсан,
2.0 тэрбум тонн геологийн нөөц бүртгэгдэж энэхүү нөөцөөр Эрдэнэт үйлдвэр нь
одоогийн хүчин чадлаар тооцоход 40 орчим жил ажиллах боломжтой байв.

Тэгвэл өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн уулын ажил, геологи хайгуулын материал,
ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийж энэ
чиглэлийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн 2017-2020 онд

233

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

25.8 сая ам.долларын геологи, хайгуулын ажил гүйцэтгэсний үр дүнгээр ордын
геологийн болон ашиглалтын нөөцийг шинэчлэн тооцож үзэхэд тус үйлдвэрийн
ажиллах хугацаа 30 орчим жилээр дахин нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Энэ
бол нутгийн буян ард түмнээ хэдэн үеэр тэтгэсээр байх хайр хишгийн илрэл билээ.

2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулсан нь
Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Эрдэнэт үйлдвэр 2017-2020 онд нийт 8.4 их наяд төгрөгийн орлого олж, жил бүр
төлөвлөгөөг 108.4-131.2 хувиар биелүүлж ажилласан бөгөөд үйлдвэрлэл тасралтгүй
өсөж 2020 оны үзүүлэлтийг 2016 оныхтой (1.2 их наяд төгрөг) харьцуулахад 1.7
дахин өссөн байна. Хөдөлмөрийн бүтээмж 2020 онд төлөвлөснөөс 1.6 хувиар
өссөн бол 2017 онтой харьцуулахад 3.1 хувиар өслөө.

Өртөг зардлыг бууруулах системтэй арга хэмжээ авч ажилласны үр дүнд
сүүлийн 4 жилд зардлыг тухайн жилийн төлөвлөснөөс 4.2-22 хувиар бууруулжээ.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2017-2020 онд улс, орон нутгийн төсөвт нийт 3.2 их
наяд төгрөгийг төвлөрүүлэв.

2020 онд төлсөн орлогыг 2016 онтой харьцуулахад 5.5 дахин өссөн буюу 1005.5
тэр бум төгрөг болжээ. Мөн гааль, тээвэр, цахилгааны төлбөрт дөрвөн жилийн
дүнгээр 888 тэрбум төгрөг төлсөн байна. 2020 оны үр дүнгээр Эрдэнэт үйлдвэр нь
улс, орон нутгийн төсвийн орлогын 10 хувийг дангаараа бүрдүүлсэн юм.

Энэ хугацаанд үйлдвэртээ өөрийн хөрөнгөөр 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө
оруулалт хийснээр техник, тоног төхөөрөмжийн 25 хүртэл хувийг шинэчилжээ.

Худалдан авах ажиллагааг "нэг цонхны бодлого"-д шилжүүлж, 100 хувь цахим
хэлбэрээр зохион байгуулж 154 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж баяжмал борлуулах
гэрээний нөхцөлийг сайжруулснаар 2017-2020 онд 93 тэрбум төгрөгийн нэмэлт
орлого олсон бөгөөд санхүүгийн оновчтой менежментийн дүнд 2019-2020 онд нийт
300 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

БНКазУ-ын Балхашмыс компаниас авах хорь гаруй жилийн түүхтэй 20 сая
ам.долларын авлагыг бүрэн барагдуулсан бөгөөд Олон улсын Арбитрын шийдвэртэй
Стандарт банкны 120 сая ам.долларын өр төлбөрийг 3 дахин бууруулан 40 сая
ам.доллар төлж, Засгийн газрын дэмжлэгтэйгээр гадаад талдаа бүрэн хаасан бол
дотооддоо Эрдэнэт үйлдвэрт 138 тэрбум төгрөгийг олгох шийдвэр гарсан юм.

Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, онцгой дэглэмтэй ажилласан 2019 онд
гадаад болон дотоодын зээлийн өр төлбөрийг тэглэв.

234

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын үед айл өрх, аж ахуйн
нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр,
цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний
хураамжийг төрөөс төлөх, харин санхүүжилтийг нь нийгмийн хариуцлагын хүрээнд
Эрдэнэт үйлдвэр хариуцах онцгой шийдвэрийг Засгийн газраас 2020 оны 12 дугаар
сард гаргасныг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГын хамт олон, уурхайчид дэмжин 2021 онд
нийтдээ 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ.

Энэ бүх ололт амжилтын тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн 2017-
2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн тухай бэлтгэн хэвлүүлсэн “Төр түмэндээ
ирсэн Эрдэнэт үйлдвэр” товхимолын өмнөх үгэнд тодорхой дурьдсаныг өгүүлээд
үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлвийн талаар түүний өгсөн мэдээллээс дараах
байдлаар товчлон оруулснаар Эрдэнэтийн тоочоод дуусашгүй яруу алдарт түүхээс
100 жилийн ойд зориулан гаргаж буй номныхоо энэхүү бүлгийг өндөрлүүлж байна.

“...Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг 2019 оны 6 дугаар
сард тусгайлан хэлэлцэж, 224 дүгээр тогтоол гарган Эрдэнэт үйлдвэрийг
түшиглэн уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн цогцолбор, бүс нуггийн
хэмжээнд уул уурхай-хүнс, хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор байгуулах
чиглэлийг холбогдох яам, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт болон Эрдэнэт
үйлдвэрт өгсөн.

...Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийтдээ 22 төсөл,
хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2024 оны түвшинд эрдэс баялгийн
нөөцийг өсгөснөөр үйлдвэрлэлийн ашиглалтын хугацаа нэмэгдэх, техник,
технологийн шинэчлэл дэлхийн жишигт хүрэх, хүдэр боловсруулалт 40 сая тн-д
хүрэх, хүдэр олборлолтын өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын
өртгийг 10 хүртэл хувиар бууруулах, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл,
технологийн парк байгуулж, бүрэлдэхүүнд нь Зэсийн баяжмал хайлуулах,
боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор (SX-
EW) боловсруулах үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, Засвар
механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төслүүдийг дэд бутцийн хамт
хэрэгжүүлэх болно.

Борлуулалтын орлого 2020 оны байдлаар жилд 2.2 их наяд, хоногт 6 тэрбум
төгрөг байгаа бол дээр дурдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2025
онд жилд 5 их наяд хоногт 14 тэрбум төгрөгт хүрэх бөгөөд цаашдаа 2028 оны
түвшинд жилд 11.4 их наяд хоногт 31 тэрбум төгрөг байх тооцоотой байна.

Анх 1978 онд анхны баяжмалаа гаргаж байсан Эрдэнэт үйлдвэр маань 2021
оны 07 дугаар сард "Монгол Улсын баатар" үйлдвэр боллоо. Энэхүү төрийн дээд
цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч УХүрэлсүх өөрийн биеэр Эрдэнэт үйлдвэрт
хүрэлцэн ирж, гардуулсан нь 43 жилийн түүхэн замналтай уурхайчин хамт олонд
үзүүлсэн чин сэтгэлийн хүндэтгэл байв. Эрдэнэт үйлдвэрт “Монгол Улсын
Баатар” цол хүртээх тухай зарлигт “Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс
байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол
Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил,
салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөл, "ковид-19" цар
тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн

235

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хүндрэлийг даван туулахад үзүүлж буй дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны
туүхэн бутээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн улс орныхоо хөгжил дэвшилд
оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, "Монгол Улсын Баатар" цолоор шагнаж,
Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах
үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн
хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн, алдаршуулж
байна. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тасралттүй, байнгын ажиллагаатай
үйлдвэрийн хувьд уурхайчид бид эмх цэгц, эв нэгдэл, ёс зүйг эрхэмлэж, технологийн
горим, ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа, сахилга дэг журам, зохион
байгуулалтыг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган, алсын хараа,
эрхэм зорилго, дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн төлөө хичээн ажиллаж байна”

Баатарлаг үйлс, бахдам амжилт дүүрэн Эрдэнэтчүүд бүгдээрээ Монгол Улсын
уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын
баатрууд болжээ. “Төр түмэн нүдтэй” гэдэг. Харин энэ хамт олныг удирдаж байсан

Х.Бадамсүрэн халаагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Г.ёндонд 2022 онд хүлээлгэн өгсөн юм.

Г.Ёндон Улаанбаатар хотод төрж 1991 онд ОХУ-ын Иркутск
хотын Техникийн их сургуулийг Уулын инженер-маркшейдер
мэргэжилээр төгссөн бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер,
докторын зэрэгтэй ажээ.

Г.Ёндон 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм
шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхлэж
“Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр”-т /2017-2018
он/ тасралтгүй ажилласаар 2020-2022 онд Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллаж байв.

236

ЭРДЭНЭТИЙН АНХДАГЧИД МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

237

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

238

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

X БҮЛЭГ

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” НЭГДЛИЙН ЖИШГЭЭР...

1979-2022 ОН

1. “МОНГОЛБОЛГАРГЕО” ХАМТАРСАН
ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАВ.

2. “МОНГОЛЧЕХОСЛОВАКМЕТАЛЛ”
ХАМТАРСАН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАВ

239

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

АРАВДУГААР БҮЛЭГ.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” НЭГДЛИЙН ЖИШГЭЭР...

1979-2022 ОН

“Монголсовцветмет” нэгдлийн үйл ажиллагаа амжилт дүүрэн, дэлхийн
жишигт “Эрдэнэт” үйлдвэр 1978 оны эцсээр ашиглалтанд орсны дараа салбарын
гадаад үйл ажиллагаа идэвжиж иржээ. Тухайлбал, юуны өмнө Монгол-Болгарын
“Монголболгарметалл”, Монгол-Чехословакийн “Монголчехословакметалл”
хамтарсан үйлдвэрүүдийн суурийг 1979 оноос тавьж эх орны эрдэс баялгийн
хайгуул-олборлолтын салбарт шинэ түлхэц өгснийг тэмдэглэх учиртай.

1. “МОНГОЛБОЛГАРГЕО” ХАМТАРСАН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАВ.

Өнөөгийн “Монголболгаргео” хамтарсан компани нь анх хоёр орны Засгийн
Газар хоорондын 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр Монгол-
Болгарын хамтарсан “Монголболгарметалл" нэртэй байгуулагдаж 1980-
1984 онуудад Баянхонгорын хүдрийн бүсийн Мухар-эрэг, Өвөрчулуут, Сайрын
худгийн алтны бүлэг шороон ордуудад, 1984-1996 онуудад мөн хдрийн бүсийн
Жаргалант, Алтан ам, Баян ам, Хоолой худаг, Далт, Далт-2, Арчулуут, Бухт, Бумбат
булгийн ордуудад нарийвчилсан хайгуулын ажлыг тус тус гүйцэтгэн, нөөцийг
нь үйлдвэрлэлийн зэргээр нь тогтоосон бөгөөд 1980-1995 онуудад тус компани
Өлзийт гол, Шар бүрдийн хөндий, Гүнийн хөндий, Байдрагийн гол зэрэг газруудад
эрэл үнэлгээний ажил хийжээ.

“Монголболгарметалл" үйлдвэр нь 1990-1993 онд Дөвөнтийн алтны уурхай,
1993-1997 онуудад Уул уурхайн “Жаргалант” Төрийн Өмчийн Улсын Үйлдвэрийн
газар (УҮГ) болон тус тус өөрчлөгдөн зохион байгуулагдсан бөгөөд Монголын тал
дангаараа үйлдвэрлэл явуулж ирсэн бол 1997 оны 10 дугаар сарын 28-нд Софи
хотноо гарын үсэг зурсан Монгол-Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн
дагуу Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК болж үйл ажиллагаагаа
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явуулж эхэлжээ. Компанийн хоёр улсын
хөрөнгийн харьцаа 50:50 юм.

“Монголболгарметалл" 1984 оноос эхлэж Мухар-Эрэг, Өвөрчулуутийн
ордуудаас, Дөвөнтийн алтны уурхай 1993 оноос Сайрын худаг, Жаргалантын
ордуудаас алт олборлож, 1984.01.01—2002.09.15 хүртэл хугацаанд 3.0 тонн шахам
алт цэврээр олборлож Монгол Улсын эрдэнэсийн санд тушаасан байна. Энэ
уурхайгаас олдсон хамгийн том цул алтны жин 402.650 грамм байжээ. Тус компани
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутагт хэд хэдэн талбайд хайгуул
хийж алтны нөөцийг өсгөх чиглэлээр ажиллаж байв.

Компанийн Баянхонгор аймаг дахь “Жаргалант алтны уурхай” түшиглүүлэн
орон сууц, үйлдвэрлэл, нийгэм соёлын томоохон барилга,байгууламжууд бий
болгосон бөгөөд 2001 онд нөхөн сэргээлтийн бие даасан хэсэг байгуулж ажлыг нь
эрчимжүүлжээ.

240

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2. “МОНГОЛЧЕХОСЛОВАКМЕТАЛЛ” ХАМТАРСАН ҮЙЛДВЭР
БАЙГУУЛАГДАВ

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дараа, 1979 оны
9-р сарын 1-ний өдөр БНМАУ-ын Засгийн газар, БНСЧСУ- ын Засгийн газрын
хооронд БНМАУ-д геологи хайгуулын ажил явуулах, зарим төрлийн эрдсийн түүхий
эд олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллах тухай байгуулсан ерөнхий
хэлэлцээрийн дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 89-р тогтоолоор
“Монголчехословакметалл” хамтарсан үйлдвэрийг байгуулжээ. Түүнчлэн тус
үйлдвэрт Модот, Хужихааны цагаан тугалга, Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны
орд газар ашиглах зөвшөөрөл өгсөн байна.

1980 оны 03-р сарын 27-ны өдрийн хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн II
хуралдаанаар тус үйлдвэрийн ерөнхий захиралаар Цэдэндамбаагийн Ринчин, 1-р
орлогч захирлаар БНСЧСУ-ын талаас Отакар Гуспек нарыг томилж, хамтарсан
үйлдвэрийн бүтцийг Захиргаа, Геологийн экспедици, Модотын үйлдвэр, Чулуут
Цагаан Дэлийн уурхай, Онгон хайрханы үйлдвэр, Үйлдвэрлэл-бааз гэсэн
бүрэлдхүүнтэйгээр баталжээ.

Хамтарсан үйлдвэрийн ерөнхий захиргаа 1980 оны 04-р сарын 1-нээс 21
хүнтэйгээр зохион байгуулагдаж хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад
шаардагдах эрх зүйн бичиг баримтуудыг боловсруулах, үйлдвэрлэлийн бааз,
ажиллагчдын орон сууц зэрэг барилга байгууламжуудыг барьж байгуулах, геологи
хайгуулын экспедицийг зохион байгуулах, ордын ашиглалт явуулах бэлтгэлийг
хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг зохион байгуулалтын ажлуудыг
хийжээ.

Хамтарсан “МЧСМ” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа нь 65%-
ийн агуулгатай цагаан тугалганы баяжмал, ФР-55 маркийн хайлуур жонш олборлож
БНСЧСУ-д экспортлоход чиглэгдэв.

Хамтарсан үйлдвэрийн Геологийн экспедици нь Онгонхайрханы гянтболдын,
Тэлтийн голын зэсийн, Модот (Цэнхэр мандал)-ын цагаан тугалга, гянт болдын,
Баянцагааны жоншны гэсэн эрэл хайгуулын 4, өрөм зураглалын тус бүр нэг
ангитай, эрдсийн шинжилгээний лаборатори, автомашин, механизмын бие даасан
баазтайгаар зохион байгуулагдав.

Тус үйлдвэр нь 1981 онд 82 ажиллагсадтай 15.0 сая төгрөгийн үндсэн хөрөнгө,
289.5 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр Чулуут цагаан дэлийн уурхайгаас
жилд 55%-ийн агуулгатай 25000 тонн жонш олборлож үйлдвэрлэлийн үйл ажиллагааг
эхэлжээ. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу 1990 онд 625 ажиллагсадтай 67069.0
мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, 15292.3 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй,
харъяа үйлдвэр, уурхай нь төслийн хүчин чадлаараа ажиллаж 55%-ийн агуулгатай
56.3 мянган тонн жонш 50%-ийн агуулгатай 317.4 тонн цагаан тугалганы баяжмал,
10.6 тонн гянт болдын баяжмал олборлож экспортлосноор 27473.6 мянган
төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10784.2 мянган төгрөгийн ашигтай ажиллаж
байгаад социалист системийн орнууд зах зээлийн харилцаанд шилжих үйл явцад
хамрагдсан ажээ.

Хамтарсан үйлдвэрт оролцогч талууд зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй
холбогдож 55%-ийн агуулга бүхий жоншны борлуулалтын хэмжээ буурч, цагаан
тугалганы баяжмалыг цаашид Чехословак улсад нийлүүлэх нь эдийн засгийн

241

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хувьд алдагдалтай болсон учраас үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагаанд
таагүйгээр нөлөөлж эхэлжээ. Үүнтэй уялдуулан 1991 оноос Модотын цагаан
тугалганы үйлдвэр, геологийн экспедици, эрдсийн шинжилгээний лаборатори,
барилга конторыг бүрэлдэхүүнээс гаргаж Чулуут цагаан дэлийн уурхайг түр нөөцөд
тавьсан байна.

Хамтарсан үйлдвэр, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш
2002 он гэхэд хугацаанд 1616.8 тн цагаан тугалганы баяжмал, 360.0 мянга гаруй
тонн хайлуур жонш экспортложээ.

Үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд
орсонтой холбогдуулан 1991 онд Монгол Улсын Засгийн Газар 42 тоот захирамж
гаргаж үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчилжээ. Энэ захирамжийг хэрэгжүүлж 1991
онд өргөн хэрэгцээний хуванцар эдлэл хийх, 1992 онд автомашины элэгдсэн
хуучин дугуй сэргээн засварлах цехүүдийг барьж байгуулан 32 нэр төрлийн 64644
мянган төгрөгийн хуванцар бүтээгдхүүн үйлдвэрлэж, 5000 гаруй хуучин дугуй
нөхөн сэргээж хувь хүн албан байгууллагад нийлүүлж хэрэгцээ шаарлагыг хангаж
ажиллаад дөнгөж 2 жил гаруйхан болоход тус цехийн үйлдвэрлэсэн нэр төрлийн
хуванцар эдлэлээр үндсэндээ манай улсын зах зээл хангагдаж, борлуулалт буурч,
сэргээн засварлах шаардлага хангах хуучин дугуйны олдоц манайд бараг байхгүй
болсноос энэ цехүүдийн үйл ажиллагаа зогссон байна. 1993 оноос Хавчуугийн
алтны шороон ордыг ашиглах зөвшөөрөл авч хамтарсан үйлдвэр өөрийн хүч
хөрөнгөөр алтны үйлдвэрийг барьж алт олборлож эхэлжээ. Ажилласнаас хойшхи
хугацаанд тус үйлдвэр 700.0 гаруй мян.м3 элс олборлон баяжуулж, 355.0 кг алт
олборлоод байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-д хайлуур жонш бага хэмжээгээр экспортлож
эхэлсэн. Өнөөгийн байдлаар хамтарсан “Монголчехословакметалл” үйлдвэр нь
Чулуут цагаан дэлийн уурхай, Хавчуугийн алтны үйлдвэр, үйлдвэрлэл бааз гэсэн
бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

Геологийн экспедици нь цагаан тугалга, жонш, зэс, гянт болд зэрэг эрдэс түүхий
эдийн эрэл, зураглал, геологийн урьдчилсан ба нарийвчилсан хайгуул хийх, орд
газруудын нөөцийг тогтоох, үйлдвэрийн мэдлийн ордын нөөцөд дахин үнэлгээ өгөх,
нөөц өсгөх зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэн Чулуут цагаан дэлийн хайлуур
жонш, Онгон хайрханы гянт болдын ордын нөөцийг тогтоож, ашигт малтмалын
нөөцийн улсын комиссоор батлуулж ашиглалтад бэлтгэн цагаан тугалганы Модотын
Баян мод, Хужихааны ордуудын нөөцөд дахин үнэлгээ өгч 1000 тонноор нэмэгдсэн
нөөц бүртгэжээ. Эрэл зураглалын 1:50000-ын масштабын ажлыг Баруун бүрэн,
Тэлтийн голын зэс, Харморьт, Модотын цагаан тугалга, Онгонхайрханы гянт болд,
Чулуут цагаан дэлийн районд явуулж, Зүлэгтийн бал чулуу, Номгоны хар боржин
зэрэг 10 гаруй объектэд үнэлгээ өгсөн байна.

Лаборатори нь өөрийн геологийн экспедицийн ангиудын хийсэн эрэл хайгуулын
ажлын эрдсийн дээжүүдийг шинжилгээг бие даан бүрэн хийх чадалтай байв.

Үйлдвэрлэл бааз нь 1983 онд Толгойтод 50 автомашины засварын цех, механик
боловсруулалтын цехийн хамт, 10 автомашины дулаан гараж, материал-техник
хангамжийн складын аж ахуй, конторын иж бүрэн барилга байгууламжийн хамт
ашиглалтад орсон. Үйлдвэрлэл бааз нь харъяа үйлдвэр, нэгж хэсгүүдэд ашиглагдаж
байгаа уулын машин механизм, автомашин, бүхий л техникийн урсгал, дунд, их
засваруудыг хийж, техникийн бэлэн байдалд байлгадаг бол Материал техник
хангамжийн складын аж ахуй нь харъяа үйлдвэр, нэгж хэсгүүдийн үйлдвэрлэлийн

242

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үйл ажиллагааг жигд тасралтгүй явуулахад шаардагдах эд материал, сэлбэг
хэрэгсэл, багаж төхөөрөмж, шатах тослох материалыг төвлөрүүлэн нөөцөлж,
нэгжүүдийн хэрэгцээ шаардлагын дагуу материал техникийн хангамж хийж
үйлчилдэг томоохон нэгжүүд байв.

Төв аймгийн Баянцагаан сумын нутагт оршдог Чулуут цагаан дэлийн уурхай
нь 1981 онд ашиглалтад орж хайлуур жонш олборлож, экспортлож эхэлжээ. Тус
уурхай нь жилд 55.0 мянган тонн хайлуур жонш олборлож, бутлан ангилах хүчин
чадалтай, дэд бүтэц сайтай бөгөөд өндөр хүчдэлийн эрчим хүчний байгууламж,
Мааньтын авто, вагонпүү, салаа төмөр зам бүхий дамжлага хэсэгтэй юм.

Чулуут цагаан дэлийн уурхайд 1-1.5 м3-ын багтаамжийн шанагатай экскаватор,
14-н тонны даацтай Татр-148 өөрөө буулгагч автомашин, Т-330, Т-130 маркийн
бульдозерууд, СБУ-100 маркийн цохилтот өрмийн машин, М-10 компрессор зэрэг
машин техник ашиглагдаж байлаа. Ажиллаж эхэлснээс хойш 360.0 гаруй мянган
тонн ФР-55%-ийн хайлуур жонш олборлон экспортолжээ. 1992 оноос түр нөөцөд
тавигдаж байгаад 2000 оноос өндөр агуулгатай (СаF2) сортын жонш олборлож,
ангилан экспортлож байна.

Хэнтий аймгийн Модотын цагаан тугалганы орд газрын Баян модны хэсгээс
1982 оноос “Интергео” байгууллагын оролцоотойгоор, жилд 125.0 мян.м3 элс
угаах хүч чадалтай баяжуулах фабрик, орон сууц, цэцэрлэг яслийн комбинат,
үйлчилгээний төв байгуулан 1984 онд ашиглалтанд оруулжээ. Ингэснээр энэ
үйлдвэр 1.0-1.25 м3-ын багтаамжийн шанагатай гидро экскаватор ДХ 421, ДХ 107,
ЭО 41-21, 14-н тоннын даацтай Татр-148, 27-н тоннын даацтай Белаз-540 маркийн
өөрөө буулгагч автомашин, Коматцу, Т-330, Т-170 маркийн бульдозерууд ашиглан
65%-ийн агуулгатай цагаан тугалганы баяжмал олборлон экспортолж эхэлсэн юм.

1989 онд Хужихааны орд газрыг түшиглүүлэн жилд 250.0 мян.м3 элс угаах
баяжуулах фабрик, далан, нуур, ус дамжуулах хоолой, насосны байгууламж зэрэг
байгууламжуудын хамт ашиглалтад оруулж, цагаан тугалга олборлож, экспортын
хэмжээг нэмэгдүүлжээ. Модотын үйлдвэр нь Баян мод, Хужихааны гэсэн 2 хэсэгтэй,
хэсэг тус бүр баяжуулах фабриктайгаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж
шинэ зууны эхэн, 2002 он хүртэл ажиллах хугацаандаа 65%-ийн агуулга бүхий
1616.8 тонн цагаан тугалганы баяжмал олборлон экспортложээ.

Монгол Улсад “алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тул “Монголчехословак”
хамтарсан үйлдвэр Шарын голын районы алтны бүлэг ордуудын Хавчуугийн
амны алтны шороон ордыг ашиглах зөвшөөрөл авч Хавчуугийн алтны үйлдвэр
байгуулжээ. Хавчуугийн алтны үйлдвэр нь анх жилдээ 180-200.0 мянган шоо метр
элс угаан баяжуулах хүчин чадалтай орчин үеийн гидроэлеватортай ПГШ-50,
гүйцээн задлагчтай ПГШ-50 маягийн 3 ком угаах төхөөрөмж, олборлолтын бусад
техник, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. .

Тус үйлдвэр нь 1994-2002 онд 355.0 кг алт олборлосноос 2000 онд хамгийн их
буюу 96 кг алт олборлож байв.

243

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

244

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

XI БҮЛЭГ

АЛТ ОЛБОРЛОЛТЫН ЭРГЭН
ТОЙРОНД

1. “АЛТ” ХӨТӨЛБӨР, 1991 ОН
2. АЛТ ОЛБОРЛОГЧДЫН АНХНЫ ЗӨВӨЛГӨӨН
3. “АЛТ-2000” ХӨТӨЛБӨР
4. БОРООГИЙН УУРХАЙН СУРГАМЖ
5. АЛТ ТУШААЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН САЙЖРАВ

245

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

АЛТ ОЛБОРЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД

Өнөөгийн Монгол нутагт хийгдсэн археологийн судалгаагаар эртний монгол
угсаатнуудын алтаар урласан бэлгэдэл, симболизмийн чанартай гайхамшигт
бүтээлүүд олонтоо илэрдэг боловч ахуйн хэрэглээндээ тэр бүр алтан эдлэл
хэрэглээд байдаггүй, харин мөнгө, ган төмөр түгээмэл ашигладаг байсан нь
ажиглагдана. Энэ нь нүүдлийн аж ахуйг нь дагасан хэрэглээний минимализм,
газрын баялгаа бэлчээр, таван хошуу малаараа дамжуулан ашиглах замаар газар
шороо, байгальдаа ямар нэг гэмтэл учруулахаас эмээдэг шүтлэг, түүнийг дагасан
хэрэглээний соёл, заншилтай нь холбоотой биз ээ. Харин нүүдлийн орон зайгаа
хадгалах, үндэс язгуураа хамгаалах амин шаардлага, зэр зэвсэг үйлдвэрлэх
үүднээс хүрэл, төмөр эдлэл гарган авч байсан нь ойлгомжтой юм. Үүний зэрэгцээ
хүн бүл нэмэгдэх, хүчирхэгжихийн хэрээр бусад ард түмний соёл иргэншилтэй
танилцан тэдний хэрэглэж ирсэн өнгө, чанараа алддагггүй алт, мөнгөний нөөц
баялгаас аж ахуйдаа гэхээс илүү гоёл чимэглэлийн зорилгоор ашиглаж эхэлсэн
бололтой байдаг. Харин өөрийн нутагт байгаа үнэт металлыг өөрсдөө ашиглаж
төвдөлгүй хайрлан улмаар гадаадын эрэлчид, хайгчдаас хамгаалж иржээ. Хамгийн
ойрын жишээ гэхэд Манж Чин улсын үед Халхын хан вангууд алтны харуул гарган
мөнгөөр цалинжуулдаг байсан бол Богд Занабазарын үеээс уламжилсан алт,
мөнгөн урлал 18, 19-р зууны үед оргилдоо хүртэл хөгжиж байлаа. Энэ нь Хятад
нутагт нээгдсэн мөнгөний асар том ордын гаралтай мөнгө Хувилай хааны үеээс
эхлэн Манжийн үеийн Монгол нутагт тасралтгүй цутган ирж байсантай холбоотой
юм. Манжийн хаанаас Ар, Өвөр монголын зааг нутагт байрлуулсан өөрийн шилмэл
мал сүрэг хариулдаг Дарьгангачууд, тэдний Гарын даа, ноёд, эрхтэн дархтнуудад
цалин хөлс болгож мөнгөн ембүү, гулууз цалин цагаан мөнгө ирүүлдэг, түүнээс
нь цавчин таслаж жинлэн олондоо хүртээдэг байсан гэдэг. Ингэснээр энэ нутагт
металл мөнгөний хуримтлал үүсч улмаар нутгийн уран дархчууд төрөн гарах бодит
нөхцөл бий болжээ. Бээжин, Цагаан хэрэмнээс мянга хүрэхгүй километр зайд
бартаа саадгүй харгуй зам дээр нутаглах дархчуудад далайн шүр, сувд ч элбэг
олдож байсан нь Даргьганга хийц гэгдэх мөнгөн гоёл чимэглэлийн урлал хөгжих
бодит боломж байжээ. Энэ бүгд Монголчууд ховор алтнаас илүү мөнгөн эдлэл
түгээмэл хэрэглэх үндэс болсон байна. Өөрөөр хэлбэл гадаад орнуудын банк,
синдикатууд Орос, Хятад, Бельгийн хаадын дэмжлэг аван 1900 оны 1-р сарын
16-нд байгуулагдсан “Монголор” хэмээх хувь нийлүүлсэн нийгэмлэг Монгол нутагт
алт олборлож эхлэхээс өмнө алт, мөнгөн эдлэлээ зөвхөн гадаадын гаралтай буюу
импортын алт, мөнгөөр урладаг байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байдаг. Тухайн
үеийн засаг төр “Монголор” нийгэмлэгийн 20-иод жил ажиллахдаа олборлосон
10 тонн борлуулалтын орлогоос улсын санд 16.5%-ийг авдаг байсанч түүнийгээ
Оросын консультай хуваалцдаг, биет хэлбэрээр хэрхэн авдаг, яаж хадгалан хэрхэн
захиран зарцуулдаг байсан тухай сайтар судлах нь зүйтэй байна.

Харин дэлхийн техник-технологийн хөгжил даган эд хөрөнгө, өв баялгийг
алтаар хэмжих болсон нь 20-р зууны 20-иод оны үеээс Монголын удирдагчид
эх нутгийн алтны нөөцөө эрж хайх, хямгадах, улмаар эх орны батлан хамгаалах
хүчээ зузаатгахад ашиглаж эхлэхэд хүргэсэн байна. Үүнд алтны илэрцүүдээ
мэр сэр ашиглаж байсан нутгийн иргэдийг хоршооллох /Баянхонгор, Ар

246

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

чулуутынхан/, “Монголор” нийгэмлэгийн ашиглаж байсан Толгойт, Бугантын
орчмын орд, илэрцүүдийг судлан артелиудын маягаар ашиглах болжээ. Энэ
үүсгэл санаачлагуудын тухай өмнөх бүлэг, хэсгүүдэд байгаа боломжийн хэрээр
дурьдсан билээ. Харин эдгээр ордуудын нөөцийг хожим нь нарийвчлан тогтоож
улсын үйлдвэрүүд байгуулан 1990 оны эхэн хүртэл ашиглаж байлаа. Тухайлбал,
1974 онд Монголсовцветмет нэгдлийн харъяа үйлдвэр болсон Толгойтын алтны
үйлдвэрийг Засгийн газрын 1972 оны 8-р сарын 25-ны өдрийн 336-р тогтоолоор
байгуулж боловсон хүчин, техник, тоног төхөөрөмжөөр бэхжүүлсэн бөгөөд 1974
оны 6-р сарын 20-нд үйлдвэрийн эхний ээлжийг, 1984 оны 1-р сарын 19-нд Их
алтатын нөөц ашиглах 2-р ээлжийг тус тус ажиллуулж эхэлжээ. Бороогийн алтны
ордын хайгуулын ажлын явц зэргийг оролцуулсан манай улсын 1990 оноос өмнөх
алт олборлолтын хэмжээ тухайн үеийн улс төр, засаглалын учир шалтгаанаар
бүрэн бус гардаг байсан хэдий ч жил бүр өссөөр 1991 онд бүртгэгдсэн 722.6 кг-д
зуугуухан дөхөж байсан гэж үзэж болох талтай.

Монгол Улсын алт олборлолтонд чухал гол үүрэг гүйцэтгэсэн Тосон заамар
орчмын алтны шороон ордуудын хайгуул хийгдэж нөөц нь тодорч байхын сацуу
Шарын голын районы алтны хайгуул ч үр дүнгээ өгч байсныг энд товч боловч
дурьдах нь зүйтэй билээ.

Дарханы Геологи хайгуулын экспедицийн Хэнтийн нурууны баруун хэсэгт
хийсэн алтны шороон ордын хайгуулын ажилд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт
орших Бүхлэй, Өлөнт-Цамхаг, Харганат, Могойн гол, Бугантын районы Гозон шар,
Их-Өлөнт, Бага-Өлөнт, Бугантын голын дунд хэсэг, Элээт, Хүдэр сумын нутагт орших
Шоргоолж, Бүдүүний гол, Хүдэрийн гол хамрагдсан байна. Энэ хайгуулын ажлын
үр дүнд Өлөнт-664.1 кг, Цамхаг-744.8 кг, Хүдэр-469.8 кг, Бага дунд Өлөнт-922.2
кг, Бугатын гол-923.9 кг, Хүйтэн-890.2 кг, Их Шарын гол-3953.9 кг, Бурхант-1084.0
кг, Их Өвөлжөө-537.0 кг, Хавчуу-551.6 кг нөөцтэй болохыг тогтоон Улсын нөөцөд
бүртгүүлсэн юм. Үүний дотор 1984 оны 3-р сарын 10-нд Дарханы экспедицийн
Хүдэрийн 2-р ангийг Шарын голын районд алтны шороон ордын хайгуул хийлгэхээр
нүүлгэн авчирсан байжээ.

1987 оны өвөл Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга М.Пэлжээг Шарын
голын уурхайд ажиллах үеэр тус районд томоохон хэмжээний алтны шороон
ордуудыг нээж байгаагаа танилцуулсанд дэмжлэг авч Бурхантын ордыг эхлээд
ашиглахаар сонгон 1987 оны хавраас бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өндөр
хүчдэлийн 10-аад км шугам татах, Бугантын алтны үйлдвэрээс ПГШ-50 алт угаах
төхөөрөмж нэг иж бүрдэлийг авчран угсарчээ. 1987 оны зун энэхүү бэлтгэл ажил
эрчимтэй өрнөн Уурхайн барилгын трестийн Шарын голын уурхайн Өргөтгөлийн
контор нөөц ихтэй 16-р блокийн хөрсийг хуулж алттай элс олборлоход бэлэн
болгожээ. Ингээд Бурхантын Алтны үйлдвэрийг 1988 оны 5-р сарын 1-нд Шарын
голын уурхайн харъяанд үүсгэн байгуулсан байна.

1989 оноос уурхайн ажил жигдэрч жилд 50-100 гаруй кг алт олборлож эхэлсэн
байна. Энэ бүхнийг дурьдан онцлон тэмдэглэх гэсэн нь мэргэжлийн яамны
удирдлага, ялангуяа орлогч сайд Заанхүүгийн Барасын алсыг харсан санаачилгаар
1990 оны хавар Английн “Дэви Маке” фирмийн бункер-конвейер-скрубер, гурван
давхар тунаах машин, гидроциклоны насос, таль, сэгсэрдэг ширээ, удирдлагын
цахилгаан самбар бүхий алт угаан баяжуулах иж бүрэн үйлдвэрийг 13 чингэлэг
ачаагаар авчран угсарсан нь түүхэн гэмээр үйл явдал байлаа. Тус төхөөрөмжийн
металл авалт 98%-д хүрэх боломжтой гэж үздэг байв. Энэ төхөөрөмж улаан өнгөтэй

247

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

учир “Улаан прибор” нэртэй болж тэнд ажилладаг хүмүүсийг “улааныхан” гэдэг
байсан тухай уурхайн дарга Чүлтэмийн Бат-Очир дурсан ярьсан байдаг.

Мөн энэ тоног төхөөрөмжтэй хамт захиалж авчирсан алт хайлж, гулдмайлах
иж бүрэн цахилгаан автомат ажиллагаатай хайлах зуухыг Улаанбаатар хотод
суурилуулан угсарч Сангийн яамны үнэт металлын сорьцын лабораторт хүлээлгэн
өгсөн ажээ.

Харин 1991 оноос хойш испанийн конкистадоруудын “Эльдорадо”, Калифорнийн
“алтны халуун хумхаа”-г санагдуулам, зуд турханд малгүй болсон малчдаас эхлээд
суурин газрын аж амьдралаа дээшлүүлэх гэсэн жирийн иргэд, сум багийн албан
хаагчид хүртэл амралтын өдрүүдээрээ түмпэн бариад гарч байсан үеийн манай алт
олборлолтын онцлог үеийн архивийн мэдээлэл, статистик тоо баримтууд Монгол
Улсын уул уурхайн хөгжлийн сүүлийн 30 жилийн хөгжлийг тодотгох ач холбогдолтой
юм.

Нийгэм-эдийн засгийн төвөгтэй байдалд орсон Монгол Улсын Засгийн газар
салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн санаачилсан “Алт” хөтөлбөрийг 1991 оны
11-р сарын 1-ний өдөр хэлэлцээд 304-р тогтоол гарган хэрэгжүүлж эхлэх шийдвэр
гаргасан байна.

1.”АЛТ” ХӨТӨЛБӨР, 1991 ОН

Энэ хөтөлбөрийг гаргах бодит боломж ч байжээ. Энэ нь Геологи, эрдэс
баялгийн яамнаас “Монгол Улсын алтны ордуудын тухай товч танилцуулга” гаргаж
алт олборлолтын боломж, хэтийн төлөвөө тодорхойлж байснаас харагдана.

Энэ танилцуулгад “Манай оронд алтны төрөлжсөн, системтэй геологийн
судалгааг эхлээд 30-аадхан жил болж байгаа авч үндсэндээ алтны хоёрхон бүсийн
зарим хэсэгт хийсэн нарийвчилсан судалгаагаар алтны 150 тонн нөөц өсгөсөн
нь тус улсын нутаг дэвсгэр нь ирээдүйтэй, алтны орд илрүүлэх хэтийн төлөв
сайтайг харуулж байна. Судалгааны өнөөгийн түвшинд алтжилтын 20 шахам
бүс ялган тогтоож таамаг нөөцийг 2.1 мянган тонноор үнэлжээ ” гээд бүс
нутгийн алтны тогтоодсон нөөцийг тус тусад нь дурьдсан байна. Үүнд Хойт Хэнтийн
алтжилтийн бүсийн Хүдэр, Толгойт, их алт, ялбаг, Бүхлэй, Хүйтэн, Шарын гол, Бороо,
Заамар зэрэг бүлэг ордуудын нөөцийг тодорхойлж заримыг нь ашиглаж эхэлсэн,
Толгойт, Сангийн, Намагт хоолой зэрэг ордуудыг 1974 оноос “Монголсовцветмет”
нэгдэл олборлож үндсэнд нь дуусгаад 1984 оноос Их ажир, Их алтын ордыг драгаар
ашиглаж байгаа, түүнчлэн Заамарын районд тогтоогдсон нийт 61.6 тонн алтны
нөөцтэй Туул, Баянгол, Тосон, Хайлааст, Цагаанбулаг, Урт сайр, 44-р жалга, Ар
наймган зэргээс Хайлаастын ордыг 1987 оноос, Цагаанбулагийн ордыг 1989 оноос
ашиглаж эхэлсэн тухай дурьджээ. Харин 1.7 тонн нөөцтэй Ялбагийн бүлэг ордын
Бэрлэг, Ялбаг, Нарийн, Мухар, Хөшөөт, Цагаанчулуутын ордуудыг уул, геололгийн
нөхцөл хүнд, дэд бүтцийн асуудлын улмаас консервацид авсан тухай тэмдэглэсэн
байна.

Энд дурьдсанаар Бүхлэйн 3 тонн нөөцтэй бүлэг ордын Их өлөнт, Цамхагт,
Их харганат , 0.9 тонн нөөцтэй Хүйтний бүлэг ордын Бага ноён, Хүйтэний ордыг
1993 оноос олборлох боломжтой байгаа, Шарын голын бүлэг ордын Шарын гол,
Хавчуу, Бурхант, Их өвөлжөө, зэрэг 6 тонн алтны нөөцтэй ордуудаас Шарын голын
нүүрсний уурхай Бурхантын ордыг 1989 оноос олборлож эхлээд бусад ордыг 1993
оноос олборлох бэлтгэл ажил хийж байжээ.

248

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Бороогийн бүлэг ордод 3.7 тонн нөөцтэй Их дашир, 4 тоннтой Бороо, 2 тоннтой
Цагаанчулуутын үндсэн ордууд багтаж байжээ. Их Даширт хөрс хуулалт эхлэсэн,
Бороогийн ордод олборлолт хийхээр АНУ-ын Моррисон Нүдсэн компани гэрээ
байгуулаад байв. “Гурван гол “ компани ч Бороогийн ордоос холгүй Гацууртын
хөндийд 2 тонн нөөцтэй орд илрүүлээд байж.

Түүнчлэн “Манай орны сайн судлагдсан хоёрдугаар зэргийн талбай болох
Баянхонгорын алтжилтын бүсэд Мухар эрэг, Сайран худаг, Өвөрчулуут, Далт, Баян
ам, Хоолой худаг, Жаргалант зэрэг 3.8 т нөөц бүхий ордуудыг 1982 оноос олборлож
байна” гэжээ. Энд Монгол Алтайн алтжилтийн бүсэд Ховд аймгийн Хуурай салааны
0.2 тонн нөөцтэй ордыг нээсэн, Хархираагийн бүсэд Увс аймгийн Бургастайн
гол, Зайсан салаа, Талын салааны алтны шороон орд илрүүсэн, Хангайн бүсэд
Өвөрхангайн 2 тонн нөөц тогтоогдсон Өлтийн алтны шороон ордыг “Эрэл” компани
ашиглахаар бэлтгэж байгаа, Өмнөговийн Мандал-Овоо сумын нутгийн Өлзийтийн
алтны шороон ордын 300 кг нөөцтэй хэсгийг нуруулдан уусгах технологиор
туршилтын журмаар ашиглах хүсэлт гаргаад байгааг ч дурьдсан байна.

Өмнөд Хэнтийн алтжилтийн бүсийн баруун урд орших 0.5 тонн нөөцтэй Баруун
Уртын алтны шороон ордыг түшиглүүлэн геологи, хайгуулын “Улаанбаатар” ХК
жилд 5-10 кг алт олборлох жижиг үйлдвэр байгуулан ажиллуулж байжээ. Улмаар
энэ орчмын Салхит, Баруун салаанд, бүр Тэрэлжийн орчимд ч алтны нөөц байгааг
тэмдэглэжээ.

Дорнод аймгийн нутаг, Цагаан чулуултын ордын 1991 онд хайгуулыг нь хийж
тогтоосон 3.6 тонн нөөцөөс олборлох бэлтгэл ажил эхэлсэн, Улааны холимог
металлын орд 7 тонн алтны нөөцтэйг байгааг ч энэ танилцуулгад дурьджээ.

Энэ танилцуулгаас үзвэл Монгол Улсын алтны нөөц 140.5 тонн, түүний 64.3%
нь шороон орд, олборлолтонд бэлтгэгдсэн нийт нөөцийн 94.6% Хойт Хэнтийн бүсэд
, үүнд Ерөө голын сав газарт 12.4%, Заамарын районд 43%, Бороо-Нарантолгойн
бүлэг ордод 28%, Баянхонгорын бүсэд 2.2%, Хойт Хэрлэн, Өмнөд Хэнтийн бүсэд
2.8% тус тус ногдож байжээ.

Эдгээр үзүүлэлтүүд “Алт” хөтөлбөрийн хүрээнд 1992-2000 онд нийт 59.2 тонн
алт олборлох, үүний дотор 1995 онд 6 тонн /шороон ордоос 5 тонн/, 2000 он гэхэд
10.9 тонн алт олборлох боломжтой гэсэн тооцоо гаргахад хүргэсэн байна. Гэхдээ
тус танилцуулгад алт олборлолтоо нэмэгдүүлэн 2000 он гэхэд жилдээ 11 орчим тонн
алт олборлосон нөхцөлд шороон ордуудын нөөц дуусахыг ч анхааруулсан байна.
Засгийн газар 304-р тогтоол гаргахдаа “Алт” хөтөлбөрт тусгагдсан алтны, жижиг,
дунд шороон ордуудыг ашиглалтанд шилжүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэж
байх, алт угаах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах
ажлыг Засгийн газрын дэргэдэх Уул уурхайн товчоо, олборлох бэлтгэл хангах арга
хэмжээ авахыг Улсын геологийн төвд даалгажээ. Гэхдээ яам, газрын бүтэц, зохион
байгуулалт өөрчлөгдсөн учир тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг 1992 оны 7-р сард
Геологи, эрдэс баялгийн яаманд, 1994 оны 1-р сарын 15-наас Эрчим хүч, геологи,
уул уурхайн яаманд шилжсэн билээ.

Геологи, эрдэс баялгийн яам нэгэнт бэлтгэгдсэн нөөцөө ашиглах зорилгоор
ойрын үед алт олборлох сонирхолтой аж ахуйн бүх нэгжид алт олборлолтын
лицензи олгох боломжтойг зарлах нь зүйтэй гэж үзэн санал дэвшүүлсэн байна.

Ингэж “Алт” хөтөлбөр гарсны дараа алт олборлогч аж ахуйн нэгжийн тоо огцом
өсч 1993 он гэхэд 26 аж ахуйн нэгж анх удаа нэг тонн давсан буюу 1117 кг алт

249


Click to View FlipBook Version