МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
олборлож улсын сан хөрөнгийг арвижуулж эхэлсэн бөгөөд Хөтөлбөр санаачлагчид
болон түүнийг хэрэгжүүлэгчид нэг тонн давсан хэмжээний алт олборлосондоо
урамшин 1993 оны эцсээр Алт олборлогчдын анхдугаар зөвлөлгөөнөө хийж “замын
зургаасаа” хазайхгүй байх итгэл авсан байлаа.
Хэдийгээр алт олборлогч 62 аж ахуйн нэгж 1996 онд хүрэх зорилтот түвшиндөө
хүрэлгүй түүний 74.5% буюу 5401 кг алт олборлосон нь Хөтөлбөрийг санхүүжүүлэх
үүрэгтэй “Түлш,эрчим банк”-наас зээл аван өөдрөгөөр сэтгэж түүндээ тууштай
байж зоримог алхам хийсэн тэдний бахархал байсан юм.
2. АЛТ ОЛБОРЛОГЧДЫН АНХНЫ ЗӨВӨЛГӨӨН
250
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
251
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
252
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
253
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
254
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил амжилттай явагдаж байсан
1993 оны 12-р сард анхны зөвлөлгөөнөө хийв.
255
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Алт” хөтөлбөрийн зорилт биелэх хангах зам дардан, амар байгаагүй ажээ.
Үүнийг илтгэсэн сонирхолтой мэдээллүүд байдаг билээ. Тухайлбал, Эрчим хүч,
геологи, уул уурхайн яам, Сангийн яамны хамтран баталсан удирдамж, шалгалтын
графикийн дагуу алт олборлох үйлдвэрүүдэд 1994 оны 7 сарын эхээр ЭХГУУУХГ-
ын дарга Б.Даваа, СЯ-ны Сорьцын хяналтын улсын албаны дарга Л.Дандий болон
тус газруудын мэргэжилтэн, улсын байцаагч нар шалгалт хийжээ. Тус шалгалтын
дүнг Сангийн болон ЭХГУУ-н сайдын зөвлөлийн хуралдаанд оруулан танилцуулсан
байна. Энэ танилцуулгад 1994 оны эхний хагаст 576.5 кг алт олборлох улсын
даалгаврын биелэлт 839-тай буюу 479.1 кг-ыг олборлож 350.2 кг-ыг нь банкинд
тушаасан, энэ онд алт олборлох 41 лиценз эзэмшигчээс 25 нь улсын даалгавараа
биелүүлэх боломжтой байгааг дурьдаад 1994 онд 2 тонн алт олборлох боломж
байна гэжээ. 1993 оноос өмнө алт олборлолт эхэлсэн 8 үйлдвэрээс “Толгойт”,
“Хайлааст”, “Дөвөнт”, “Бурхант” зэрэг улсын 7 үйлдвэр, 1993 онд алт олборлох
эрх авсан 17 үйлдвэрээс 12 нь тогтвортой ажиллах, 5 үйлдвэр төлөвлөгөөгөө
40-өөс дээш хувиар таслахаар байгаа нь тоног төхөөрөмж, боловсон хүчнээр
бүрэн хангагдаагүй, 1994 онд лиценз авсан компаниудын үйл ажиллагаа дөнгөж
эхлэж байгаатай холбоотой гэж үзжээ. Түүнчлэн зарим ноцтой зөрчлүүд байгааг
ч тэмдэглсэн байна. Зарим компан уурхайн эдэлбэргүй ашиглалт явуулсан,
олборлосон алтны тодлорхой бүртгэлгүй, тушаагаагүй, ТЭЗҮ, уулын ажлын
батлагдсан төлөвлөгөөг зөрчин нөөцтэй талбай дээрээ хөрсний овоолго хийсэн,
геологи-маркшейдер, металл авалтын баримт бичгийн бүрдэлгүй, “Өргөө” ББХК,
“Ундрам С” ББХК, “Эрдэс” ХК, “Хөвсгөл-Геологи” ХК-ийн алт угаах төхөөрөмжийн
шлюз хаалт хамгаалалгүй байсан зэргээр олборлолт, хадгалалт, тээвэрлэлтийн
хяналт, харуул хамгаалалт маш сул байжээ. Мөн олборлосон алтаа баталгаатай
жин хэмжүүрээр хэмжиж олборлолтын журнал хөтөлдөггүй уурхай ч бас байжээ.
Ер нь л мэдээ тайлан гаргах, мэдээлэх ажлыг үл ойшоодог, бүр орхигдсон байжээ.
Танилцуулгад “Түүнчлэн, уурхайнууд зайлшгүй төлөх ёстой төлбөр, хураамжийг
цаг хугацаанд нь төлөөгүйгээс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний
график алдагдаж тасрах, улмаар тэнд ажиллаж буй төсвийн байгууллагуудад
ажиллагсадын амьдрал ахуйд хүндрэл учруулж байгаагаас орон нутгийнхан өөрийн
эрхшээлд оруулахын тулд эдэлбэр газрын зөвшөөрөл өгөхгүй байх, өөрийн харъяа
үйлдвэр болгох шахалт үзүүлэх боллоо” гэсэн байна. 1994 онд ажиллаж байгаа
үйлдвэрүүдийн 53% мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэж үзжээ.
“Алт” хөтөлбөрийн хэрэгжилтэнд ахиц дэвшил байгаа ч байдал амаргүй байгаа
нь шалгалтаар тодорсон учир юуны өмнө компаниудын хариуцлагыг сайжруулах
шахалт үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Иймээс тус танилцуулгын дүгнэлтэнд “Алтны
орд ашиглах гэрээний үндсэн нөхцөлийг 1993 онд биелүүлээгүй, 1994 оны эхний
хагаст олборлолт эхлээгүй, цаашид жигд, найдвартай ажиллах боломж бүрдүүлээгүй
лиценз эзэмшигчийн эрхийг цуцлах эсэхийг ойрын хугацаанд шийдвэрлэх, орд газрыг
техник, боловсон хүчний хангамж, хөрөнгө санхүүгийн нөөц бүхий байгууллагад
шилжүүлэх шаардлагатай байна” гэж тэмдэглэснээр хоёр ямны хамтарсан хурлын
протоколд “1994 оны улсын даалгаврыг 40-өөс дээш хувиар тасалсан нөхцөлд
лицензийг цуцлахыг алтны үйлдвэрийн удирдлага, эздэд сануулав” гээд “алтны
үйлдвэрүүдэд нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх,
давтан сургах талаар бодлого, чиглэл боловсруулж хэрэгжүүлэхийг” ЭХГУУЯ-ны
тамгын газарт, “Алт” хөтөлбөрийг өнөөгийн болон цаашдын амьдралд нийцүүлэн
шинэчлэх талаар санал боловсруулж Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг
яамны Уул уурхайн газрын даргад, ашигт малтмал ашиглах гэрээнд заасан
256
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулахыг бүх алтны үйлдвэрийн удирдлагад
тус тус даалгасан нь олон компанид дохио санамж болсон байна.
Энэ үед цахилгаан эрчим хүчний хангамж ч тулгамдсан асуудал болоод
байлаа. Судалгаагаар Сэлэнгэ, Төв аймгуудын алтны үйлдвэрүүдийн цахилгаан
хязгаарлалтыг багасгах талаар онцгой анхаарах нь зүйтэй, Сэлэнгэ чиглэлийн
уурхайнуудын цахилгаан эрчим хүч зөвхөн нэг цаг тасрахад 320 гр, Төв, Заамарын
районы хэмжээнд 400 гр алт олборлох боломж алдагдаж байжээ.
“Алт” хөтөлбөрийн хэрэгжилт зөвхөн мэргэжлийн яамны асуудал байсангүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ч анхаарлын төвд
байсан ажээ. 1994 оны 6-р сарын 20-оос 7-р сарын 10 хүртэлх хугацаанд Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын хяналтын түшмэл Ц.Цэнджав, Ш.Чингэрэл, хяналтын
ахлах түшмэл В.Мөнхнасан, хяналтын түшмэл Н.Оргодол, Р.Түмэн дэмбэрэл,
Д.Ганчимэг нар оролцсон томоохон шалгалтыг Сэлэнгэ, Шарын гол, Заамарын 20
гаруй уурхайд ЭХГУУУХГ-аас хийсэн шалгалттай давхцуулан хийсэн байдаг.
Сонирхолтой нь энэ ажлын явцад “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын
талаар санал асуулга явуулсан ажээ. Шалгалтын хэсгийн санал асуулгын
дүгнэлтэнд дурьдсанаар “Алт” хөтөлбөрийн талаар Та хэр ойлгоцтой вэ? гэсэн
асуултанд санал асуулгад оролцогчдын 90 шахам хувь нь сайн мэднэ гэсэн ч
хөтөлбөрийг хэрэгжиж байна гэж үзсэн 0.3 хувь, удаашралтай, урсгалаараа явж
байна гэж үзсэн 62.2 хувь, хэрэгжиж хөтөлбөр болж чадаагүй гэж үзсэн нь 13.8 хувь
байжээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн удааширч байгаа шалтгааныг хөрөнгө санхүүгийн
хүрэлцээгүйгээс гэж үзсэн 40 хувь, хууль байхгүй, гарсан хууль, эрхийн актууд
хоорондоо зөрүүтэйгээс гэж үзсэн 12 хувь, элдэв татварын хэмжээ өндөр гэж үзсэн
9.0 хувь, харин зохион байгуулалтын буруугаас шалтгаалсан гэж үзсэн нь 25 хувь
байжээ. Санал асуулгад оролцогчдын 11 хувь зээл боломжийн хэрээр олгогддог,
10 хувь нь хүрэлцээ муу, 7 хувь нь эзнээ олдоггүй, 35 хувь нь олгосон зээлийн
зарцуулалтанд тавих хяналт хангалтгүй гэж үзсэн бол 52 хувь нь хуультай болж
мэргэжлийн боловсон хүчний хангамжаа сайжруулах, 60 хувь нь техник, технологийн
шинэчлэл хийх зайлшгүй боллоо гэжээ. Үнэндээ 90-ээд оны эхэн үеийн алтны
хувийн үйлдвэрүүдийн ихэнх эзэд нь алтны хайгуул хийж байсан геологичид байсан
бөгөөд төлөвлөгөөт нийгмийн үед бэлтгэгдсэн уул уурхайн мэргэжлийн инженерүүд
цөөн тооны хуучин үйлдвэртээ үргэлжлүүлэн ажилласаар байсан билээ.
“Алт” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулан 1993 онд улсын төсвөөс 140
сая төгрөгийг эргэж төлөгдөх хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 138 сая төгрөгийг
хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 2%-ийн хүүтэйгээр олгосны дээр ХОТШ
банкны харъяа “Түлш-Эрчим“ банк 165.5 сая төгрөгийг сарын 3-6%-ийн хүүтэй
тус тус олгожээ. Түүнчлэн Геологи, эрдэс баялгийн яам 1993 онд 200-аад мянган
ам.долларын хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэр олж гол гол үйлдвэрлэгчдэд олгожээ.
Монгол банк 1994 онд металл тушаалтаар эргэж төлөгдөх нөхцөлтэй, сарын 3%-
ийн хүүтэй 5.0 сая ам.долларын зээлийг алтны орд эзэмшигч 30-аад аж ахуйн нэгж,
байгууллагад олгожээ.
Монгол Улс “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор алтны хайгуулын
ажилд нийт хайгуулын ажилд жил бүр улсын төсвөөс зарцуулахаар төлөвлөсөн
хөрөнгөнөөс 1992 онд 40.2%-ийг нь буюу 64.2 сая төгрөгийг, 1993 онд 63.4% буюу
363.5 сая төгрөгийг тус тус зарцуулсан бөгөөд 1994 онд 64.3% буюу 479.2 сая
257
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байлаа.
Гэхдээ хөтөлбөрт тусгагдсан 1991 оны 791 кг, 1992 оны 1235 кг, 1993 оны 1875
кг олборлох зорилт 40%-иар тасарсан байжээ. Түүнчлэн хөтөлбөрт тусгагдсан
“Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шороон орд” компанийг алт угаан баяжуулах
тоног төхөөрөмжийн үйлдвэртэй болгон 5 нэрийн угаах төхөөрөмжийг дотооддоо
үйлдвэрлэж хэрэглэх, тус компанийн зохион бүтээх товчоо, зураг төслийн хэсгийг
өргөтгөх, мэргэжилтэй боловсон хүчнээр улсын хэмжээнд хангах зэрэг ажлуудыг
Засгийн газрын нэрийн өмнөөс шууд эрхлэн явуулах үүрэг бүхий нэгтгэл, концерн
байгуулах зорилт, ажлууд хангалтгүй хэрэгжсэн байжээ.
Геологи, эрдэс баялгийн яам 1993 оны 12-р сард хайгуулын ажил гүйцэтгэх аж
ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өргөдөл хүлээн авч байгаагаа радио, телевизээр
зарлаж байсан нь тус салбарын түүхэн хөгжлийг сааруулахгүй байх гэсэн төр,
засгийн бодлого ямар хүчтэй байсныг харуулна. Энэ зар гарсны дараа 1994 оны
5-р сарын 1 гэхэд 120 өргөдөл хүлээн авч хайгуул хийж болох 130 гаруй талбайн
жагсаалт, үзүүлэлтүүдийг сурталчилан саналыг нь авч шийдвэрлэжээ. Ингэснээр
1994 онд хувийн хөрөнгөөр хайгуул хийж байгаа 60 гаруй байгууллага алтны
нөөцийг 7.0-7.5 тонноор нэмэгдүүлэх, үүнд нь зориулан 200 сая төгрөгийн хөрөнгө
оруулалт төлөвлөсөн байна.
Энэ бүх нөхцөл байдал ч 1994 оны Ашигт малтмалын тухай хууль гаргахад
түлхэц үзүүлсэн юм. Үүнээс өмнө 1988 оны Газрын хэвлийн тухай хууль
ашигт малтмал хайх, олборлох эрх зүйн үндэс болж байлаа. Энэ хууль одоо ч
шинэчлэгдээгүй, бүр мартагдсан гэж үзэж болохоор байгаа. Харин геологи, уул
уурхайн улсын байцаагчид зарим заалтыг нь сайн санаж байдаг.
Бороо гиппсланд
Ашигт малтмалын тухай 1994 оны хууль Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн
оролцоотой 1997 онд шинэчлэгдсэнээр аж ахуйн нэгжийн тоо олширч 1999 онд
100 гаруй аж ахуйн нэгж 10.846 тонн алт олборлож “Алт” хөтөлбөрийн зорилт
хангагдсан байна. Шинэ хуулийн үзэл санааг гадаадын хөрөнгө оруулагчдын
анхаарлын төвд оруулахын тулд салбарын яам, түүний хэрэгжүүлэгч агентлаг
болох Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар эрчимтэй ажиллаж дотоод, гадаадад
сурталчилгаа, уулзалт зөвлөлгөөн олонтоо зохион байгуулж байв. 2001 он гэхэд уул
уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 1997-2000 онд оруулсан нийт хөрөнгө
оруулалтаас давж 41.6 сая ам.долларт хүрчээ.
3. “АЛТ-2000” ХӨТӨЛБӨР
Олон бэрхшээл,саадыг давж үр дүнгээ өгсөн анхны “Алт” хөтөлбөрийн
залгамж чанарыг хадгалсан “Алт-2000” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.
Хөтөлбөрийн дагуу 2000-2005 онд 104-131 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж
2005 онд 24.122 тонн алт олборлон шинэ мянганы эхний жилүүдийн дээд амжилт
тогтоосон юм. Энэхүү үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн хэмжээний алт олборлогч
болон эхний 20-д багтаж чаджээ. Гэвч үүнээс хойш алт тушаалтыг бууруулахад
хүргэсэн хууль эрх зүйн орчин бий болсноор энэ үзүүлэлт жил бүр буурч байлаа.
Төр, засаг энэ байдалд дүгнэлт хийн зах зээлийн гольдролд нь эргэн оруулах
хандлага сэргэж холбогдох шийдвэрүүд гарсны дараах он жилүүдэд алт олборлолт,
тушаалт зуугуухан нэмэгджээ. Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-
ны өдрийн байдлаар 23.6 тонн алт худалдан авсан тухай мэдээ байдаг. Үүнд нь
258
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
алт олборлогч компаниуд, бичил уурхай эрхлэгчид газар дээрээ зах зээлийн үнэ
ханшаар алтаа шууд Монголбанкинд худалдах боломж Дархан-Уул, Баянхонгор
аймгуудад бүрдүүлсэн, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор алтаар эргэн төлөгдөх
нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээл олгож эхлэсэн, үнэт
металын арилжаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг нь албан
ёсны болгосон зэрэг нөлөөлсөн ажээ.
Алт олборлолтын дээд амжилт 2005 онд тогтооход хүргэсэн “Алт-2000”
хөтөлбөрийн тухай бага зэрэг дэлгэрэнгүй авч үзвэл тус хөтөлбөрийн дагуу 2000
оны эцэс гэхэд ихдээ 17 тонн, багадаа 11.8 тонн алт олборлох “Их” ба “Бага” гэсэн
хоёр хувилбар хэрэгжин улсын валютын санг арвижуулах төлөвлөгөө, тооцоо
гаргасан байжээ.
“Ашигт малтмалын тухай” 1997 оны шинэ хууль гарахаас өмнө алтны орд
ашиглах тусгай зөвшөөрлийн тоо 106 байсан бол 2000 оны эцэс гэхэд 246 болж
хоёр дахин өссөн бөгөөд хөтөлбөр хэрэгжсэн 1997-2000 оны хооронд:
-1997 онд 96 аж ахуйн нэгж 8771.4 кг,
-1998 онд 123 аж ахуйн нэгж 10040.0 кг,
-1999 онд 99 аж ахуйн нэгж 10146.02 кг,
-2000 онд 103 аж ахуйн нэгж 10718.9 кг химийн цэвэр алт Монголбанкинд
тушааж түүнээс 1998 онд 2712.9 кг, 1999 онд 332 кг, 2000 онд 718.4 кг алт
экспортлосон байна. Дээрхи үзүүлэлтүүдээс харвал “Алт-2000” хөтөлбөрийн Их,
Бага хувилбарууд 1997 онд давуулан биелсэн боловч дараах 3 жилд зөвхөн Бага
хувилбар нь хэрэгжсэн байна. .
Хөтөлбөрийн “Их хувилбар”-ын дагуу нарийн ширхэгтэй алт олборлох, алтны
зорим үндсэн ордуудыг ашиглалтанд оруулах, хаягдалд (гааль, эйфель) байгаа
алтыг дахин угааж олборлохоор тооцсон боловч алтны дэлхийн зах зээлийн үнэ
унасан нь энэ зорилтоо хэрэгжүүлэх, улмааар шинэ техник, технологи нэвтрүүлэхэд
саад болжээ. Хөтөлбөрт зааснаар Бага хувилбараар хаягдал алтнаас 1997 онд
270 кг, 1999 онд 541 кг, 2000 онд 811 кг олборлохоор тусгаж аж ахуйн нэгжүүд болон
хувиараа алт олборлогчид энэ чиглэлээр ажиллаж байсан ч ямар нэг албан ёсны
бүртгэл мэдээнд тусгагдаагүй байна. Хөтөлбөрийн “Бага хувилбар”-ын зорилтуудыг
биет хэмжээгээр хангасан боловч алтны үнэ унасан нь мөнгөн орлогын дүнд
нөлөөлжээ. Дэлхийн зах зээл дээр 1 унци алтны үнэ 1997 онд дунджаар 331
ам.доллар байсан бол 2001 онд 270 ам.доллар болтлоо буурсан билээ.
Борлуулалтын орлогын тухайд гэвэл “Их хувилбар”-аар 1997 онд 74.8
сая, 1998 онд 109.01 сая, 1999 онд 163.35 сая, 2000 онд 187.22 сая ам.доллар
байхаар тусгагджээ. Алт олборлогчдын тайлан, Монгол банкинд тушаасан алтны
борлуулалтыг үзвэл 1997 онд 44.053, 1998 онд 63.7, 1999 онд 81.8, 2000 онд 99.51
тэр бум төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ нь ам.доллар, төгрөгийн албан ханшыг
харгалзвал “Бага хувилбар”-ын зорилтыг хангаагүй байна.
“Алт-2000” Хөтөлбөрт тусгагдсан улсын төсөвт оруулах орлогын төлөвлөгдсөн
хэмжээг авч үзвэл “Бага хувилбар”-аар 1997 онд 12.5 сая ам.доллар байхаас 14.1
сая, 1998 онд 18.7 сая байхаас 22.0 сая, 1999 онд 24.53 сая байхаас 13.5 сая,
2000 онд 33.0 сая байхаас 16.4 сая ам.доллар улсын төсөвт бүх төрлийн татварын
хэлбэрээр оруулжээ.
Хөтөлбөрт тусгагдсан гадаадын хөрөнгө оруулалтаар барьж ашиглахаар
төлөвлөгдсөн Бороо, Наран толгой, Бумбатын үндсэн орд, Баянголын дэнжийн
259
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
болон гольдролын орд, Ар наймган, Тосонгийн гольдролын шороон ордуудаас
зөвхөн Ар наймганы шороон ордыг ашиглах уурхай ашиглалтанд оржээ. Хэрвээ
дээрхи ордууд ашиглалтанд орсон бол алт олборлолт жилд 8500 кг-аар нэмэгдэх
байв. Харин төлөвлөгдөөгүй байсан Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших
Бургастайн алтны шороон ордыг “Монгол газар” ХХК 2000 оноос ашиглаж 1603.2 кг
алт Монгол банкинд тушаасан нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд томоохон хувь нэмэр
оруулсан юм.
Алт олборлолтын техник-технологийн шинэчлэлд нарийн ширхэгтэй алт
олборлох технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн боловч ашиглалтын зардал ихтэй,
алтны үнэ унасан зэргээс шалтгаалан хэрэгжээгүй байна. Харин 2000 онд ОХУ-ын
хөрөнгө оруулалттай “Алтан дорнод Монгол” ХХК 250 м3 багтаамжтай шанага бүхий
драг ашиглалтанд оруулж “Монполимет” ХХК үйлдвэрлэлээ эхлэх бэлтгэл хийсэн
юм. Энэ үед хөтөлбөрт тусгагдсан технологийн шинэчлэл хийх тухай тусгагдсан
бодлогоо хэрэгжүүлэх ажилд тавих хяналт, анхаарал сул байсан нь хөтөлбөрийн
хэрэгжилтэнд сөрөг нөлөө үзүүлсэн юм.
Тус хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, улмаар хэтийн төлөв бүхий бусад төрлийн
ашигт малтмалаа олборлох хууль эрх зүй, татварын таатай орчин бий болгох нөхцөл
бололцоог АМХЭГ, түүний Уул уурхайн алба (Уул уурхайн инженер-эдийн засагч
О.Зоригт голлон ажилласан) судлаж байлаа. Энэ судалгаанд дэлхийн 21 орны
геологи, уул уурхайн салбарын татварын тогтолцоог хамруулж тодорхой дүгнэлт
гарган УИХ- гишүүд, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан ярилцлага, семинар
зохион байгуулсан боловч “Алт-2000” хөтөлбөрийн зорилтыг бүрэн хангахад
нөлөөлөхүйц болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд тусгагдсан нөлөө
бүхий заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх талаар ямар нэг шийдвэр гаргуулж чадаагүй
юм. Тухайлбал, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлд нэгэнт
тусгагдсан уулын үйлдвэрүүдийн санхүүжилт, тооцооны онцлог зорилтуудыг
хэрэгжүү лэлтийг үл ойшоосоор байлаа.
Алт олборлолгчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд 1997 онд 28.23 тэрбум
төгрөгийн зардал гарган 9.995 тэр бум төгрөгийн ашигтай, 1998 онд 46.2 тэрбум
төгрөгийн зардал гарган 8.5 тэрбум төгрөгийн ашигтай, 1999 онд 51.9 тэрбум
төгрөгийн зардал гаргаж 5.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байв. Эндээс
үзвэл олборлолт, борлуулалт нэмэгдсэн ч үйлдвэрт үлдэх ашиг жилээс жилд
буурчээ. Энэ үед 1 грамм алт олборлолтын өртөг дунджаар 5173 төгрөг байв. Алт
олборлогч аж ахуйн нэгжүүд 50.1 тэр бум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байсан
бөгөөд 1999 онд 7.7 тэрбум төгрөгийн элэгдлийн сан байгуулсан байна. Эдгээр тоог
үйлдвэрүүдийн улсын төсөвт оруулсан мөнгөн дүнтэй харьцуулан харахад нөхцөл
байдал сайнгүй байсан нь ажиглагдана. Алтны шороон ордын ашиглалтын зардал
улам ихэссэнч алтны үнэ өсөхгүй, улам буурах хандлагатай байв. Металл авалт
муутай техник-технологиор олборлож байсан шороон ордын нөөц өдрөөс өдөрт
буурч байлаа. Гэтэл “Алт-2000” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 4 жилд олборлосон
алтны хэмжээ хайгуул хийж шинээр бүртгэгдсэн алтны нөөцөөс түрүүлж эхэлсэн
байлаа. Тухайлбал, 1997-2004 онд хийгдсэн алтны хайгуулын ажлын үр дүнгээр
242 ордод 54.7 тонн алтны нөөц нэмж бүртгэгдсэн байлаа
Энэ үед үндсэн ордоо ашиглах асуудал хурцаар тавигдаж төр, засгаас
эрсдэлтэй боловч зоримог бодлого, шийдвэр гаргах нь чухал байлаа.
“Алт-2000” хөтөлбөр хэрэгжсэнээр алт олборлолт тогтвортой түвшинд хүрсэн
нь төсвийн орлого, зарлагыг төлөвлөх, хөгжлийн хэтийн төлөвөө харахад үлэмж
260
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нөлөө үзүүлсэн билээ. Алт олборлолт дараагийн он жилүүдэд буюу 2001 онд
12.1 тонн, 2002 онд 10.9 тонн, 2003 онд 10.8 тоннд хүрч улмаар 2004 онд огцом
өсөж 18.6 тоннд хүрчээ. Энэ нь Бороогийн алтны үндсэн ордын ашиглалт 2003
онд эхэлсэнтэй холбоотой байлаа. Нэг унци алтны үнэ 1995-1996 онд 383-387
ам.доллар байхад Бороогийн алтны ордыг ашиглах тендер ЭХГУУҮЯ зарлаж түүнд
Монголын “Эр-Ши-жу” ХХК, Австралийн “Гипсланд” компани хамтран барьцааны
800 мян.ам.доллараа төлөн Монголын “Алтай трейдинг” ХХК-тай өрсөлдсөн боловч
тендерт “Алтай трейдинг” ХХК шалгарч өмнө нь тогтоогдсон нөөцийг баталгаажуулах
хайгуул, дүгнэлтээ хийсээр орд ашиглах ТЭЗҮ-ээ баталгаажуулан дөнгөж 2003 онд
хөрөнгө оруулагч “Центерра Гоулд” ХХК үйлдвэрээ ашиглалтанд оруулсан байлаа.
Үүний өмнө тус орд дээр “Моррисон Нудсэн” компани тусгай зөвшөөрөл эзэмшиж
байгаад орхисон юм. Социалист тогтолцооны үед орд дээр хийгдсэн хайгуулаар
тогтоодсон нөөц найдвартай, бүр илүү байсан нь “Алтай трейдинг” ХХК-ийн хувь
эзэмшигч шинэ хөрөнгө орууулагчийн судалгаагаар батлагдсан байлаа.
Энэ хугацаанд АМХЭГ-ын ГУУКА-ны хүлээж авсан тусгай зөвшөөрөл хүссэн
өргөдлийн тоо өссөөр байсны ихэнхи нь алтны хайгуул, олборлолтынх байв. ГУУКА
нь 1997-2000 онд хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл хүсэгчдээс хүлээж
авсан нийт 3954 өргөдлөөс 2180, 2001 оны 1923 өргөдлөөс 1152, 2002 оны 3037
өргөдлөөс 1283, 2003 оны 3740 өргөдлөөс 1433, 2004 оны 5612 өргөдлөөс 2325-д
нь тусгай зөвшөөрөл олгож байсан юм.
Алт олборлогч 105 àæ àõóéí íýãæ 2000 îíä 31933.3 ìÿí.ì3 õºðñ õóóëæ, 12476.39
ìÿí.ì3 ýëñ óãààí áàÿæóóëæ õèìèéí öýâðýýð 11484.72 êã àëò îëáîðëîæээ Эдгээрээс:
1. Ìîíãîë ãàçàð ÕÕÊ (Õàðãóéò) -1702.9 êã áóþó 14.8%
2. Øèæèð àëò ÕÕÊ (Òóóëûí ãîëüäðîë) -1186.0 êã áóþó 10.3%
3. Àëòàíäîðíîä Ìîíãîë ÕÕÊ (Àð íàéìãàí) -1162.8 êã áóþó 10.1%
4. Ýðýë ÕÕÊ (Áàÿíãîë) - 880.0 êã áóþó 7.7%
5. Ìîíãîëûí àëò (ÌÀÊ) ÕÕÊ (Áàÿíãîë) - 711.6 êã áóþó 6.2%
6. Ãàöóóðò ÕÕÊ (Ãàöóóðò) - 666.0 êã áóþó 5.8 %
7. Øîðîîí îðä ìàéíèíã ÕÕÊ (Èõ øàðûí ãîë) - 620.7 êã áóþó 5.4 %
8. Ýðýë ÕÕÊ (ªëò) - 539.6 êã áóþó 4.7 %
9. Äàöàíòðåéä ÕÕÊ (Áóðãàñòàé - 279.5 êã áóþó 2.4%
10. Áîðçîíòðåéä ÕÕÊ (Àëòàí ñóäàë) - 170.3 êã áóþó 1.5%-èéã нийт
алт олборлолтонд ýçëýæ áàéжээ. Харин áóñàä àæ àõóéí íýãæ¿¿ä íèéò 3565.8 êã
àëò îëáîðëîñîí íü íèéò îëáîðëîëòûí 31.0%-èéã ýçëýæ áàéíà. Алт олборлогчдын
Монгол банкинд тушаасан алтнаас 718.35 êã-ыг нь ýêñïîðòëîжээ.
Энэ үед àëòíы тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 4816 õ¿í õ¿í
àæèëëàæ áàéâ. Энэ бүх алтыг øîðîîí îðäîîñ îëáîðëîñîí þì. 2000 оны байдлаар
аëò îëáîðëîгч аж ахуйн нэгжүүд 16918.96 ãà òàëáàéã тусгай зөвшөөрлийн дагуу
ýçýìøèæ 443.36 гà òàëáàéä íºõºí ñýðãýýëò õèéæ 834.48 ñàÿ òºãðºã çàðöóóëж байв.
Ийнхүү энэхүү хөтөлбөр нь Ашигт малтмалын тухай 1996 оны хуулийн үндсэн
үзэл санаанд түшиглэн өөрийн зорилтоо хэрэгжүүлж эх орны алт олборлолтын
түвшинг тогтворжуулж чадсан билээ. Гэхдээ энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад
нийгэм-экологийн чиглэлээр гарсан алдаа дутагдлыг төрийн бус байгуулага, иргэд
ихээхэн шүүмжилж байсан нь Хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд нөлөөлж
байлаа. Эдгээр шүүмжлэл, хандлага нь Ашигт малтмалын тухай болон байгаль
261
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
орчны зэрэг бусад холбогдох хуулиудад тусгагдсан тодорхой заалтууд хэрэгжихгүй
байсантай холбоотой бөгөөд орон нутгийн болон алт олборлогчдын эрх ашгийг
уялдуулсан бодлого, үйл ажиллагаа тууштай хэрэгжихгүй бол дараагийн хөтөлбөр
гаргах боломжгүй юм байна гэсэн дүгнэлт гарахад хүргэж байв.
“Алт-2000” хөтөлбөрийн хэрэгжилт нь аливаа хөтөлбөрийн хэрэгжилтийн явц,
үр дүнг дотоод, гадаадын бодит нөхцөлтэй уялдуулан тасралтгүй судлан шийдвэр
гаргахын сацуу хэтийг харсан цогц бодлогоос ухрахгүй байхын чухлыг харуулсан
юм.
Алт олборлолтын цаашдын хөгжилд сургамжтай үйл явдал олон гарсаар
байлаа. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр 2001 онд 271,04 ам.доллар байсан
нэг унци алтны үнэ 2006 онд 603,46 ам.долларт хүрсэн, нэг тонн цэвэр зэсийн үнэ
өмнөх оны 3583,39 ам.доллараас бараг хоёр дахин өсөж 6745,49 ам.доллар болж
улмаар цаашид өсөх хандлагатайг далимдуулан төсвийн орлогоо нэмэх, хаана
ашиглахаа үл мэдэн авсан өр зээлээ хаах арга хайсан харалган бодлогын үүднээс
“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” 2006 оны 5-р
сарын 12-ны өдөр УИХ-ын батлуулж салбарын хөгжилд үлэмж хохирол учруулсан
билээ. Энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө, 2004-2006 онуудад алт олборлолтын
хэмжээ тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаас давж биелдэг
байсан бол 2006 оны сүүлийн хагасаас эхлэн 2011 онуудад олборлолтын хүчин
чадалдаа түшиглэсэн төлөвлөгөөний гүйцэтгэл нь тайлан, тушаалтаар дөнгөж
5.457 тонн болсон байлаа. Гэтэл 2005 онд 24.122 тонн алт олборлосон билээ.
Нөөц нь байгаа, олборлолтын хүчин чадал нь хүрэлцээтэй байхад 2009 оны алт
үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл нь 62%, 2010 оных 49%, 2011 оных 35%,
2012 оных 32,2% болж Монгол банкинд тушаасан алтны хэмжээ санаанд оромгүй
хэмжээгээр багассан нь “Та нарын алтны үнэ чинь өсөөд ашиг чинь нэмэгдээд
байгаа бол түүнийг чинь 68%-иар хуниад өгнөө” гэсэнтэй адил утга бүхий төрийн
энэ хуулиас шалтгаалан алтны олборлолт, худалдаа, арилжаа нь тэртэй тэргүй
худлаа статистик мэдээлэл дээр тулгуурлаж байсан манай далд эдийн засагт
ташуур өгсөн юм. Алтны олборлолт, арилжаа цагаандаа гарч олборлосон алтаа
нууж даран татваргүй борлуулах хандлага газар авч алтны хууль бус худалдаа
эрхлэгчдийг олноор төрөн гарах нөхцөлийг бүрдүүлэн дотоодын хар зах дээр
борлуулах, улмаар хууль бус арга замаар хил давуулан худалдах нь хавтгайрсан
байлаа. Гадаад валютийн гол эх үүсвэрийн нэг ийнхүү улсын санд орж ирэхгүй
болсон нь энэхүү хуулийг 2009 онд хүчингүй болгоход хүргэн 2011 оны 01 дүгээр
сарын 01-ээс энэ чиглэлийг хадгалан татварын арай өөр тогтолцоо хэрэгжүүлж
эхэлсэн ч алт тушаалт дөнгөж 2013 оноос сэргэн 8.9 тонн болж улмаар 2018 он
гэхэд 20,655 тоннын түвшинд эргэн ирсэн билээ. Энэ үед нэг унци алтны дэлхийн
зах зээлийн үнэ 2006 оныхоос хоёр дахин өссөн буюу 1268,49 ам.долларт хүрсэн
байлаа.
Гэвч дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон
алтны хэмжээ 2005 оны түвшинд хүрэхээ байсны нэг гол шалтгаан нь 2009 оны
7-р сарын 16-ны өдөр УИХ-ын батласан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны
сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх,
ашиглахыг хориглох тухай” хууль болсон ажээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр алт
олборлогч олон аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөө цуцлуулж өмнө нь гаргасан үйл
ажиллагааны зардлын нөхөн төлбөрөө ч авч чадалгүй хохирсон билээ. Ингэснээр
дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан бөгөөд энэ хуулийн улмаас
262
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
алтны шороон ордын нөөцийн 27.4 тонн, үндсэн ордын нөөцийн 96.4 тонн, нийт
123,8 тонн алтны нөөцийг олборлох боломжгүй болсон юм. Яагаад эх орны ийм их
баялгийг олборлох боломжгүй болж хөгжилд саад болсон хууль гаргахад хүрсэн
бэ гэдэг асуултын хариу нь Байгаль орчны, Ойн, Усны зэрэг хуулиудын холбогдох
тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх сонирхолгүй, хээл хахууль, корруцинд идэгдсэн
шат шатны холбогдох төрийн албан хаагчдын урагшгүй ажиллагаа гэхээс илүү
тэдний эх оронч бус сэтгэлгээнд байлаа.
Гэвч амьдралын хууль зөрүүд учир энэ хуулийг дагаж мөрдөх жуурмын тухай
хуульд 2015 оны 2-р сарын 18-нд нэмэлт өөрчлөлт орж тус хуулийг батлахаас өмнө
ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан зарим аж ахуйн нэгжүүд нэгэнт авсан тусгай
зөвшөөрлийн талбайдаа байгаа алтны нөөцөөс олборлож болохгүй нөөцтэй хэсгээ
хасуулан цаашид ажиллах боломжтой болсноор тэд энэ зорилгоор олборлох алт
шигээ үнэтэй цагаа олон яам, агентлагийн хүнд суртлын нүсэр аппаратын үйл
ажиллагаанд үрэгдүүлж байлаа.
Энэ хооронд далд эдийн засагт үлэмж нөлөөтэй алтны худалдааг ил тод болгох
асуудал дэвшигдэн “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл бий болж түүнийг нь Улсын их хурал 2014 оны 1 дүгээр сарын
24-нд батласан юм. Энэ хуулийн зорилго нь аж ахуй нэгж, иргэд хууль бусаар алт
олборлох, алтыг зах зээлийн ханшнаас доогуур үнээр хар зах дээр борлуулах,
татвараас зайлсхийх, тодорхой бус хугацаагаар арилжааны банкинд барьцаалах
зэрэг далд үйл ажиллагааг хумиж алтны олборлолт, борлуулалт ил тод, хуулийн
хүрээнд явагдах боломж бүрдүүлэн гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд байв.
Түүнчлэн татварт хамрагдах аж ахуй нэгж, иргэдийн хүрээ нэмэгдэж жилд олборлох
алтны хэмжээ жилдээ 24 орчим тонноос буурахгүй, дараагийн таван жилд нийтдээ
120-150 орчим тонн болно гэж үзэж байв. Харин бодит байдал ямар байсныг
статистик мэдээ харуулна.
Алт олборлолтын хэмжээ, кг.
1991 он 1992 он 1993 он 1994 он 1995 он 1996 он 1997 он 1998 он 1999 он 2000 он
722.6 776.0 1117.0 1789.5 4504.0 6976.4 8451.0 9531.4 10846.2 11808.1
2001 он 2002 он 2003 он 2004 он 2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 он 2010 он
13674.6 12097.1 11118.6 19417.6 24121.9 22651.3 17138.8 14494.4 9341.2 5998.6
2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он 2020 он
5457.0 5977.1 8900.9 11503.8 14532.8 18435.7 19849.0 20655.2 16250.0 23600
2021 он
20.8 тн
/тушаалт/
263
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
30000
25000 24121.9 23600
20000 22651.3
15000
10000 19417.6 20655.2 20800
19849
5000 18435.7
17138.8 16250
14494.4
13674.6 14532.8
11808.112097.1 11503.8
11118.6 8900.9
10846.2
9531.4 9341.2
8451
6976.4
59985.64557977.1
4504
1789.5
722.67761117
0
1991 он
1992 он
1993 он
1994 он
1995 он
1996 он
1997 он
1998 он
1999 он
2000 он
2001 он
2002 он
2003 он
2004 он
2005 он
2006 он
2007 он
2008 он
2009 он
2010 он
2011 он
2012 он
2013 он
2014 он
2015 он
2016 он
2017 он
2018 он
2019 он
2020 он
2021 он
Энд хавсарган харуулсан графикийг ажиглан суух хэнд ч алт олборлолт
нь дотоод, гадаад хүчин зүйлүүдэд ямар их эмзэг, маш богино хугацаанд хариу
урвал үзүүлдгийг төсөөлж болно. Жишээлбэл, сайн талаас нь гэвэл “Алт” хөтөлбөр
батлагдмагц олборлолт өссөн, саар талаасаа гэхээр ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөрийн хэмжээг 2.5%-иас 7.5% болгосон, “Зарим бүтээгдэхүүний
үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж байсан он жилүүдэд алт
олборлолт хэрхэн буурч байсан нь харагдана.
Сүүлийн 30 жилийн алт олборлолт олон санамж, эргэж бодох бодол
төрүүлдгийн нэг нь дээр товч дурьдаад орхисон Бороогийн алтны ашиглахтай
холбогдсон гэрээ хэлцэл, түүний хэрэгжилтээс үүдсэн өгөөжийн асуудал билээ.
4. БОРООГИЙН АЛТНЫ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ
Бороогийн алтны үндсэн ордын өмнө нь тогтоогдсон нөөц нь 43 тонн бөгөөд
ЭХГУУҮЯ-наас зарласан орд ашиглах тендерт шалгарсан “Алтай трейдинг”
компанийн гол хөрөнгө оруулагч Центерра гоулд Корпорацийн Бороо гоулд ХХК
нэмэлт хайгуул хийж нөөцийг баталгаажуулан боловсруулсан орд ашиглах төслийн
ТЭЗҮ-д 33.520 тонн алт олборлохоор тусгасан байлаа.
Тус ордыг ашиглахаар 2000 оны 12 дугаар сарын 19-нд Эрдэс баялгийн
зөвлөлөөр хэлэлцүүлсэн ТЭЗҮ-д тусгасан үр ашгийн тооцоогоор нийтдээ 42.1 сая
ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 1 унци алтаа 270 ам.доллараар борлуулна
гэж тооцсон байв. ТЭЗҮ боловсруулж байх үед дэлхийн зах зээл дээр унц алтны үнэ
энэ орчим байжээ. Тус ордыг ашиглах ил уурхай, баяжуулах үйлдвэрийг 2003 оны
11 дүгээр сард Бороогоулд ХХК ашиглалтанд оруулж 2004 оны 3 дугаар сараас
бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн байна. Алтны үнэ бага байсан, “Алт-2000” хөтөлбөрөө
хэрэгжүүлэх, урьд нь тус орд дээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан Моррисон
264
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Нүдсэн компани өмнө нь батлагдсан нөөцийг дахин хянах, итгэлгүй байсан нь
Засгийн газарт эргэлзээ төрүүлсэн, улмаар тус компани тухайн үед ашиг гарахгүй
гэж үзэн талбайг буцааж өгсөн, ордыг аль болох хурдан эдийн засгийн эргэлтэнд
оруулах гэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого энэ суурь үнэ тусгагдсан
ТЭЗҮ-ийг хүлээн авчээ.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад ч таатай татвар, үйлдвэрлэлийн
санхүү, бүртгэлийн онцлог нөхцөл бүрдүүлсэн Ашигт малтмалын тухай 1997
оны хууль үйлчилж байлаа. Тус хуулинд тусгагдсан “Тогтвортой байдлын гэрээ”-г
тухайн төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2 сая ам.доллараас их бол 10, 20
сая ам.доллараас их бол 15 жилийн хугацаатай Сангийн сайд байгуулж болохыг
заасан байлаа. Энэ заалтыг үндэслэн үйлдвэр ашиглалтанд орсны дараах 3 жилд
ашгийн татвараас чөлөөлөх, дараагийн 3 жилд 50 хувь хөнгөлөх гэрээг байгуулсан
юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор “Аж ахуйн нэгж,
байгууллагын орлогын албан татварын тухай” хуулийн “Албан татвараас чөлөөлөх,
хөнгөлөх” тухай 7/5 дахь заалтуудад нефть, хатуу түлш олборлох, боловсруулахаас
гадна металлургийн салбар хамруулсан байлаа. Энэ заалтаар орлогын албан
татвараа эхний 5 жилд, дараагийн 5 жилд 50% хөнгөлүүлэхээр заасан байв.
Иймэрхүү заалт хязгаарлагдмал нөөцтэй ашигт малтмалын орд ашиглах тусгай
зөвшөөрөл авсан компанийг их хүчин чадлаар богино хугацаанд ордын нөөцийг
ашиглаж үлэмж ашиг олох эрмэлзэлтэй болгож байв. Иймээс гадаадын хөрөнгө
оруулалттай Бороо гоулд ХХК ТЭЗҮ-д тусгагдсанаас илүү хүчин чадалтай үйлдвэр
богино хугацаанд барьж 2003 оны сүүлээр ашиглалтанд оруулсан юм. Дараах
хүснэгтэээр Бороогийн алтны үйлдвэрийн ТЭЗҮ-д тусгагдсан эхний 10 жилийн
үзүүлэлтийг харуулав.
Жил 0/1 2 3 4 5 6 7 8 9 Нийт
Нэгж
Олборлох Сая тн 1.303 1.325 1.332 1.292 1.325 1.313 1.335 1.367 0.074 10.782
хүдэр
Хүдрийн Гр/тн 3.92 4.17 3.32 3.26 4.17 4.18 3.5 3.46 2.71 3.75
алтны
агуулга
Тээрэмийн Гр/тн 3.60 3.70 3.10 3.00 3.70 3.80 3.10 3.00 3.10 3.38
агуулга
Металл авалт % 0.93 0.90 0.91 0.92 0.90 0.90 0.88 0.87 0.89 0.89
Бүтээгдүүн Кг 417+ 4396 3724 3643 4396 4514 3601 3445 966 33520
4419
Алтны үнэ Унц/$ Нэг унц алтны үнийг 270 ам.доллараар тооцсон байна.
Нөөц Сая $ 0.090+ 0.954 0.808 0.791 0.954 0.980 0.781 0.748 0.210 7.274
ашигласны 0.959
төлбөр, 2.5%
Татварын Сая.$ 12.7 13.1 7.0 7.1 13.3 13.5 7.9 6.0 3.7 44.965
өмнөх ашиг
Нийт татвар ТЭЗҮ-ийн дагуу улсын төсөвт 24.73 сая ам.доллар оруулахаар байгааг
шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан байна.
265
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гэтэл үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн 2004 оны үзүүлэлтүүд
олны анхаарал татаж эхэлжээ. Тухайлбал, эдийн засагч, доктор Н.Дашзэвэг 2005
оны 4-р сарын 13-нд Хэвлэлийн хүрээлэнд хийсэн мэдээлэлдээ Бороо гоулд ХХК-ийн
үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үр ашгийн үзүүлэлтийг жишээ болгон дээрх хуулийн
заалтуудыг эргэж авч үзэх саналаа илэрхийлжээ. Түүний тооцоогоор энэхүү татвар,
гэрээний орчин үйлчилснээр тухайн үеийн ханшаар “640 тэрбум төгрөгийн алтаа
Монгол Улс нэг ч төгрөгний татваргүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдад бэлэглэж
байна гэсэн үг” ажээ (Эх сурвалж: “Үнэн” сонин, 2005.04.14, №074). Түүний энэ
мэдээлэл тухайн үеийн зарим нэг үзүүлэлтүүдийг судлахад хүргэж байлаа. Албан
ёсоор салбарын яаманд ирүүлсэн мэдээллээр Бороогийн алтны уурхайн 2004 оны
үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд дараах байдалтай байжээ.
2004 оны 4 дүгээр 2004 оны дүн
улиралд 217679 унц буюу
6769.817 кг
Борлуулсан бүтээгдэхүүн: унц - кг 67443 унц буюу (нийт үйлдвэрлэл
245382 унц буюу
(Үйлдвэрийн туршилтын үеийн буюу 2004 оны 2097.477кг 7631.380 кг)
87.9 (217679 унц)
1-2 дугаар сарын 27703 унц буюу 861.563 кг 13.656
1.837
бүтээгдэхүүн ороогүй ) 1.849
4.5
Орлого, сая $ 30.5 93.7
251740 унц буюу
Уулын ажлын хэмжээ: сая тонн 3.688 7829.114 кг
Олборлосон хүдэр: сая тонн 0.473 217998 унц буюу
6779.738 кг
Тээрэмдсэн хүдэр: сая тонн 0.504
149 буюу
Тээрэмдсэн хүдрийн дундаж агуулга: гр/тонн 4.5 4.791
7.1
Металл авалт, % 94.0
Баяжуулсан алт, унц буюу кг 68268 унц буюу
(Үйлдвэрийн туршилт, жигдрүүлэлт 2123.135 кг
үргэлжилсэн 2003 оны 12, 2004 оны 1-2
дугаар сарын 27703 унц буюу 861.563 кг
бүтээгдэхүүн ороогүй )
Цэвэршүүлсэн алт, унц буюу кг 66572 унц буюу
(Үйлдвэрийн туршилтын үеийн буюу 2004 оны 2070.389 кг
1-2 дугаар сарын 27703 унц буюу 861.563 кг
бүтээгдэхүүн ороогүй )
Зардал, $/унц буюу $/гр 181 буюу
5.82
Хөрөнгө оруулалт, сая/$ 1.6
2004 оны 4 дүгээр улирал гэхэд 1 унци алтны үнэ дунджаар 452 доллар, 2004
оны дунджаар 404 доллар байсан, 2004 онд хүдрийн агуулга болон үйлдвэрлэл
ТЭЗҮ-д тусгаснаас их байсан нь үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ их гарахад
хүргэжээ.
Харин тус ТЭЗҮ-ийн дагуу Бороо Гоулд ХХК ажиллахдаа 2004 онд:
• Материал, сэлбэг хэрэгсэлийн хангамж, түлш, эрчим хүч, тэсэлгээний ажил,
тоног төхөөрөмжийн түрээс, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл,
ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр болон бусад ажил үйлчилгээнд
28.1 тэрбум төгрөг,
266
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
• Ашиглалтын лицензийн төлбөр болон тариалангийн газрын нөхөн төлбөрт
73.5 сая төгрөг,
• Ус ашигласны төлбөрт 12.3 сая төгрөг,
• Газар ашигласны төлбөрт 21.8 сая төгрөг,
• Орон нутаг хөгжүүлэх санд 224.7 сая төгрөг,
• Бусад(гааль, тээвэр, өглөг хандив) 2.7 тэрбум төгрөг зэргээр нийтдээ 31.8
тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан ажээ.
Орон нутаг хөгжүүлэх санд өгсөн 224.7 сая төгрөг гэдэг нь нутаг дэвсгэр дээр нь
оршдог Баянгол, Ерөө сумын хэрэгцээнд зориулан тус бүрд нь 100000 ам.долларын
буцалтгүй тусламж үзүүлсэн тухай мэдээ байдагтай холбоотой юм. Тус компани
үйлдвэрийн ажилчдыг аль болох орон нутгаас элсүүлэх, сургалт явуулах зорилгоор
Баруун хараад сургалтын төв байгуулжээ.
Тогтвортой байдлын гэрээний заалт үйлчлэх эхний 3 жилд татвараас 100%,
дараагийн 3 жилд 50% чөлөөлөгдөнө, улмаар цаашдаа бодитойгоор 2004 онд
олборлосон хэмжээгээр буюу 7631 кг алт жил бүр олборлоно гэвэл эхний 6 жилд
45.786 тонн алтнаас ямар өгөөж гарахыг жирийн инженер тооцоолон гаргаж чадах
билээ.
Тухайн үеийн олборлолтын явцад алтны хүдрийн агуулга анх тооцоолж байсан
3.75 гр/тн-оос 4.5 гр/тн-д хүрч байсан мэдээллийг харгалзан үзвэл ордын нөөц 20
хувиар өсөж ирэх ажээ. Хэрвээ алтны нөөц 40 тонн давж 2004 оны төвшингөөр
жилд 7631 кг олборлоно 5.26 жил ашиглах боломжтой юм. Ингээд 50 хувьд нь
ашгийн татвар төлөх сүүлийн 2.26 жилд ямар татвар улсад орох хувилбар байгааг
2004 оны ашиглалтын зардалд тулгуурлан харвал дараах байдалтай байна.
№ 2004 2005 2006 2007 2008 2009 ДҮН
1 2 3 4 5 6
7631 7631 7631 7631 1845 40000
1 Бүтээгдэхүүн,кг 7631 98.1 98.1 98.1 98.1 23.7 514.2
36.3 36.3 36.3 36.3 8.82 190.3
2 Орлого, сая $ 98.1 2.45 2.45 2.45 2.45 0.59 12.84
- - 59.35- 59.35- 14.29- 132.9
3 Зардал, сая $ 36.3 7.852= 7.852= 7.852=
- -
4 АМНАТ 2.45 2.45 2.45
5 Татвар ногдуулах -
орлогооос
элэгдлийн шимтгэл
хассанаар , сая$
6 ААНОАТ - 51.499 51.499 6.438 109.436
2.45 10.30 10.30 1.57 22.17
7 Улсын төсөвт 12.75 12.75 2.16 27.66
оруулах татвар
хураамж
Сая $
Энэ бүгд салбарын яам, агентлагийн мэргэжилтнүүд ашигт малтмалын орд
ашиглах шийдвэр гаргах, хэрэгжилтэнд нь хяналт тавихдаа ирээдүйн бүтээгдэхүүний
үнэ ханшны урт хугацааны прогноз хийх чадвартай байх, төсөл, хөтөлбөр, гэрээнд
267
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тусгагдсан заалтуудыг ягштал мөрдүүлэх (энд тухайлан Тогтвортой байдлын
гэрээнд тусгагдсан татварын хөнгөлөлтийг бүрэн ашиглахаар хүчин чадал өндөртэй
том үйлдвэр барьж байхаас эхлэн ТЭЗҮ-ийг нь шинэчлүүлэх, гэрээндээ өөрчлөлт
оруулах гэх зэргийг анзаараагүй дутагдал улсын олох орлогыг ямар их хэмжээгээр
бууруулсан сургамжийг хойч үедээ сануулах), төслүүдийн хэрхэн хэрэгжиж байгааг
сайтар хянаж холбогдох арга хэмжээг авч байхын чухлыг энэ зууны салбарын
түүхийн хөгжлийн явцад харуулжээ. Гэхдээ нэгэнт байгуулсан гэрээг үл ялих
шалтгаанаар цуцлах, заалтыг нь өөрчлөх зэрэг нь бас л аливаа төслийн хэрэгжилт
удаашрах, авсан өгсөн хоёр талдаа хохирол авчрах нь ойлгомжтой. Төрийн албан
хаагчдын тангараг өргөж хүлээсэн үүрэг, хариуцлага, эх оронч сэтгэлгээ чухам үүнд
л төвлөрөх учиртайг үе үеийн түүх харуулж байгаа билээ.
5.АЛТ ТУШААЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН САЙЖРАВ
Алт олборлолтын энэ бүх
алдаж оносон бартаат замыг
туулж байгаа алт олборлогч уул
уурхайн компаниуд, эх нутгийн
хөрсөн доорх баялгаар амьдралаа
залгуулах гэсэн Монгол Улсын
иргэдийн эрч хүчинд хязгаар үгүй
ажээ. Тэд уул уурхайн салбарын
бахархалт түүхээ үргэлжлүүлэн
эх орны эдийн засагт үнэтэй хувь
нэмрээ оруулсаар байна. Үүнд
төр, засгийн уян хатан бодлого, шийдвэр нөлөөлсөөр байна. Үүний нэг жишээ нь
алт олборлогчид, арилжааны банкууд алтаа Монголбанкинд хадгалуулаад зах
зээлийн үнэ ханш харгалзан тус банкинд худалдах боломжтой болжээ. Ингэснээр
Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ өсөж түүний 60 орчим хувийг аж ахуйн
нэгж, үлдсэн хувийг арилжааны банкууд ирүүлсэн байна. Монголбанкинд тушааж
байгаа алтны гарал үүслийн асуудал өмнө нь алт тушаалтанд зарим бэрхшээл
гаргадаг байсан бол үүнийг хялбаршуулж чаджээ. Ингэснээр Монголбанкны
Эрдэнэсийн сан цар тахлын гамшиг нүүрлэсэн 2020 оны өмнөх өмнөх таван жилд
100 орчим тонн алт худалдан авч гадаад валютын албан нөөцийг 3.7 тэрбум
ам.доллараар нэмэгдүүлсэн байна.
Хар зах дээрээс алт, мөнгө худалдан авч үнэт эдлэл, бэлэг дурсгал хийдэг
иргэд, аж ахуйн нэгжид олон улсын стандарт шаардлагыг хангасан, гарал үүсэл
нь тодорхой, үрлэн болон гулдмай хэлбэртэй цалин цагаан мөнгө, шижир алтан
гулдмайг Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдан авах боломжтой болжээ.
Энэ бүгд Монголбанкинд тушаах алтны хэмжээ, түүний экспортын орлогыг
нэмэгдүүлэхэд үлэмж нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.
Түүнчлэн Монголбанк алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх
нөхцөлтэй урьдчилгаа төлбөр болон урт хугацаат санхүүжилт олгосноор алт
олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны экспортын хэмжээ
2020 оны эцсээр 2019 оны 12-р сарынхаас 5 дахин өсч Монгол Улсын экспортын
орлогыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцлийн алдагдал багасахад томоохон хувь
нэмэр оруулсан ажээ. Гэхдээ 2019 оны 3-р 26-ны өдөр УИХ Ашигт малтмалын тухай
268
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк
болон арилжааны банкинд алтаа худалдахад өмнө байсан нь АМНАТ-ийн 2.5%-
ийг 5% болгожээ. Монголбанк, түүний Эрдэнэсийн сан АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр
байлгая гэсэн байр суурьтай байв. Энэхүү хууль батлагдсан ч Монголбанк “Эх
орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг хэрэгжүүлэх зэргээр олон чиглэлийн
ажил хийхээр төлөвлөж байсны нэг нь Монголбанкинд тушааж байгаа алтны зах
зээлийн үнэ дээр урамшуулалын 5% олгодог болсон явдал юм.
Алтны үнэ өсөж байгаас олборлогч болон арилжаалж байгаа аж ахуйн нэгжийн
үйл ажиллагаа эрчимжиж байгаа бөгөөд албан бус мэдээлэл, таамаглалаар алт
олборлогч компаниудын тоо 2021-2023 онд нэмэгдэх хандлагатай болжээ.
Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2022 оны эхний 7 сарын байдлаар
9.673 тонн хүрээд байгаа нь энэ ондоо өмнөх жилүүдийн дээд амжилтийг эвдэнэ
гэсэн найдвар төрүүлж байна.
Монгол Улс 1990 оноос алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судлан
БНХАУ, Япон, ХБНГУ, Финлянд, Югослав, АНУ, Англи, ОХУ-ын 10 гаруй фирм,
компаниудаас үнийн санал авч байжээ. Энэ тухай 1994 онд Засгийн газрын
мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай танилцуулгад дурьджээ. Жилд 6 тонн
хүртэл бохир алт цэвэршүүлэх үйлдвэрийн техник, технологи нийлүүлэх дундаж
үнийн санал 0.5-2.1 сая ам.доллар, эдгээрээс харьцангуй металл авалтын хувь их,
хямд төсөр, харилцахад ойр ОХУ-аас жилд 5 тонн алт цэвэршүүлэх үйлдвэрийн
тоног төхөөрөмж авахаар Сангийн яам, Монгол банк, Хүнд үйлдвэрийн яамны
Үндэсний хөгжлийн газраас 1993 оны 7-р сард санал авахад ОХУ-д цэвэршүүлсэн
алт Лондонгийн биржийн баталгаагүй, олборлож байгаа алтны хэмжээ бага зэргийг
үндэслэн тодорхой хугацаагаар хойшлуулжээ. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах
асуудал хожимын Засгийн газруудын мөрийн хөтөлбөрт орж байсанч олон улсын
стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах боломжгүй байжээ.
Монгол улс 1990-2022 онуудад 340101,5кг алт олборлож
Монгол банкинд тушаасан байна.
он Тушаасан алт он Тушаасан алт он Тушаасан
/кг/ /кг/ алт /кг/
1990
1991 977.4 2001 13760.2 2012 3300
1992
1993 806.2 2002 12097.1 2013 6000
1994
1995 867.2 2003 11118.6 2014 12700
1996
1997 1242.7 2004 11595.1 2015 15100
1998
1999 1949.5 2005 15232.9 2016 18300
2000
ДҮН 4529.7 2006 9024.4 2017 20012
5997.2 2007 10493.7 2018 21900
8902.3 2008 2019 15200
8138.8 2009 8226 2020 22000
10902.4 2010 5040.4 2021 23000
12271.1 2011 2116.6 2022 24000
56584,5 3300 181512
102005.0
269
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
270
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XII БҮЛЭГ
ОЮУ ТОЛГОЙН
ОРДЫН ХАЙГУУЛ,
АШИГЛАЛТ
271
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ.
ОЮУ ТОЛГОЙН ОРДЫН ХАЙГУУЛ, АШИГЛАЛТ
Монгол Улсын уул уурхайн хамгийн хүчирхэг уулын баяжуулах үйлдвэр болсон
Оюу толгойн уурхайн түүх 1957 оноос эхлэсэн ажээ. Энэ ордын нэрийг хэн өгсөн нь
тодорхой. Харин говь нутгийн бяцхан толгодын нэрийн сургаар очсон Я.Петрович
зэрэг мэргэжлийн геологичид 1957 онд дээж аван орд орчмын геологийн зураглал
үйлдэж байсан бол 1982 онд Д.Гарамжав нарын монгол геологичид судалгаа хийн
дүнгээ Улсын геологийн мэдээллийн сандаа бүртгүүлж байжээ. Улмаар 1983-1987
онуудад Э.Чагнаадорж, Э.Бүрэнхүү, А.Готовсүрэн нар нарийвчилсан зураглал хийж
молибденийн агуулга сайтай талбай байгааг тэмдэглэжээ. Эдгээр мэдээлэл хожим
нь буюу 1990 он гарснаас хойш гадаадын уул уурхайн томоохон компаниудад
хүрснээр зэсийн томоохон орд нээгдэх зам тавигджээ.
Broken Hills Properties буюу BHP (Би-Эйч-Пи) компани 1996 оны 9-р сард
Өмнийн говийн порфирийн эрдэсжилт судлах бүс нутгийн хөтөлбөр гарган зэс-
молибденийн илрэл бүхий 1350 километр талбайд судалгаа хийх зөвшөөрөл
авахадаа Оюу толгойг оруулсан байжээ. Геологийн зураглал, геофизикийн
тандан судалгаа хийсний дараа 1997 оны 9,10-р сард 6 ширхэг, нийт 1000 тууш
метр алмазан өрөмдлөг хийсэнд ОТ-3 цооног 1.63% зэсийн, ОТ-4 цооног 1.61%
зэсийн, 0.18гр/тн алтны агуулга заасан тул 1998 оны 4-р сард нийт 2000 т/м урттай
13 цооног өрөмдсөний 5 нь нааштай үр дүн үзүүлсэн бол бусад нь болон 8-9-р
сард өрөмдсөн 800 т/м урттай 4 цооног найдваргүй байжээ. Гэхдээ дараа жилээс
судалгааг өрнүүлэх гэсэн боловч BHP компани дэлхийн олон улс оронд хийж байсан
хайгуулын зардлаа танах арга хэмжээ авсан тул дахин өрөм тавиагүй байна.
Энэ үед Азийн санхүүгийн хямрал болж BHP компани төдийгүй Өмнөд Солонгос
Улс дампуурлаа зарлахад хүрээд Дэлхийн банкны хүнд болзолын дагуу зээл авч
хүүхнүүд нь ээмэг бөгжөө тайлан улсын сандаа өгч байсан билээ. BHP компани
ирээдүйтэй гэж үзсэн Оюу толгойн талбай дээр хамтран ажиллах санал олон том
компанид тавьж эхлэхэд Канадын “Индочайна Гоулдфилдс” компани зөвшөөрчээ.
Энэ компанийг 1994 онд анх байгуулсан бөгөөд захирал Роберт Фридланд нь
Монголын эрдэс баялгийн салбарт анхаарлаа хандуулж эхэлсэн нэгэн байв. Тэрээ
BHP компанитай гэрээ байгуулахын өмнө 1999 оны 6-р сарын 18-нд компанийн
нэрийг Айвенхоу Майнз болгон өөрчилжээ. Айвенхоу гэдэг нэр бидний хүүхэд
байхдаа уншдаг байсан “Айвэнго” зохиолын гол дүр морьтон баатар, рыцарийн
нэртэй адил юм. Р.Фридланд энэ баатарын нэрийг билэгдэн өгсөн ч байж болох юм.
Ингээд “Айвенхоу майнз” компани 2000 оны 5-р сарын 5-нд Оюу толгойг 100
эзэмших хэтийн зорилгоор BHP компанитай гэрээ байгуулсан байна.
Том ордын геологи, хайгуулын ажил ямар их эрсдэл дагуулж байдгийг BHP,
Айвенхоу майнз компани хоорондын гэрээний нөхцөлүүд харуулдаг. Тэдний
байгуулсан гэрээгээр 2003 оны 5 сар хүртэл гаргах хайгуулын ажлын зардлын
доод хэмжээ 3 сая $ байв. Энэ гэрээнд нэмэлт болгон Айвенхоу ордыг 100
хувь эзэмшихийн тулд BHP-д эхний 2 жилд 5 сая $ төлөх, улмаар дараагийн 3
жилд хайгуулын ажил явуулахын тулд 3 сая $-ын бонд босгох, нээгдсэн ордын
эрдэсжилтийн агуулга, тоо хэмжээнээс хамаарч BHP компани түүний 40-60%
эзэмших эрх нээлттэй байх, хайгуулын ажлын зардалыг нөхөн төлөх зэрэг үүргүүд
272
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
харилцан тусгажээ. Энэ тухай 2001 онд хэвлэлд зориулсан мэдээлэлдээ Айвенхоу
майнзийн дэд ерөнхийлөгч Эдуард С.Рочетте нар оруулсан байдаг .
“Айвенхоу майнз” ажилдаа шуурхайлан орж 2000 оны 7-р сараас нь эхлэн
8828 т/м, 109 ширхэг Reverse Circulation буюу хийн үлээлттэй өрөмдлөг хийжээ.
Энэ өрөмдлөг BHP компанийн ОТ-3 цооногийн нааштай үр дүнг шалгах байлаа. Үр
дүнд нь Өмнөд Оюу жигүүрийн OTRC-105, цооногоос агуулга сайтай баялаг байгааг
илрүүлсэн ажээ. Ингээд тус компани 2001 оны 5 сараас гүний OTD 149, 150 алмазан
өрөм тавьсанд хоёулаа ихээхэн хэмжээний порфирийн алт, зэс, молибденийн
өргөн бүс байгааг илрүүлсэн байна. Ийнхүү судалгааг үргэлжлүүлэн өдрөөс өдөрт
ордын тухай мэдээлэл нэмэгдсээр байв. Гэвч гэрээнд заасан шиг 250-300 сая тонн
хүдрийн агуулга сайтай нөөц олох найдваргүй байсан тул захирал Р.Фридландаас
бусад компанийн үүсгэн байгуулагчид 2001 оны 6-р сар гэхэд төслийг хаах саналтай
байжээ. Харин мэргэжлийн геологич, тус компанийн хайгуулын ажил эрхэлсэн
Чарли Форстер итгэл алдаагүй байлаа. Тэрээр Төв, Өмнөд Оюуд найдлага тавьж
гурван цэгт алмазан өрөмдлөг хийх сүүлчийн оролдлого санал болгож монголын
хайгуулчидтай зөвлөлдөв. Аль 1997 оны 4-7-р сард Баруун өмнөд Оюу талбайд
BHP компанийн хийж байсан тандан судалгаа, гадаргын дээжийн онцлог үр дүнг
үнэлж үзсэн Д.Гарамжав геологич алт, зэсийн нөөц байх ирээдүйтэй гэж үзээд
судалгаанд хамрагдсан талбайн гурван талд овоо босгон тэмдэг тавиад орхисон
тэр талбайнхаа голд нэг өрөм тавихыг санал болгожээ. Энэ өрмийг 2001 оны 7-р
сард тавигдсан бөгөөд цооног OTCRD-150 дугаартай байлаа.
Энэ цооногийн дээжийг шинжлэхэд 508 м зузаантай, 0.81 гр/тн алт, 1.17 хувийн
зэсийн агуулга бүхий баялаг сульфид эрдэсжилт байгаа нь тодорсон байна. Энэ
цооног алт, зэс, молибденийн их агуулгатай порфирийн төрлийн хүдэржилдтийн
шинэ бүс байгааг харуулав. Ингээд эдийн засгийн үр ашгийн тооцоо хийж
үзэхэд ашиг их гарахаар байсан тул “Айвехоу Майнз Монголиа” компани төслөө
зогсоолгүй төлөвлөж байсан 3 өрөмдлөгийн нэг болох Төв Оюугийн хойт хэсгийн
159-р цооногоос 5 сарын дараа дахин баялаг анхдагч хүдэр илрүүлсэн байна.
Ийнхүү 2000 оноос хойш Оюу Толгой төслийн талбайд геологи-хайгуулын ажлыг
эрчимтэй өрнүүлж ил аргаар ашиглахад тохиромжтой Өмнөд Оюугийн бүлэг орд,
далд аргаар ашиглах гүний нөөцтэй Хюго Дамметтын бүлэг ордод алт-зэсийн асар
их нөөц байгааг зарлажээ.
Эдгээр нь дэлхийд үнэлэгдэх зэс-алтны том орд байгааг илтгэсэн бөгөөд тус
ордыг ашиглах хүчирхэг үйлдвэр байгуулах их ажлын гараа болсон байна.
Р.Фридланд Канадын Торонто хотод жил бүр болдог PDAC буюу Канадын
хайгуул, олборлогчдын жил бүрийн чуулга уулзалтад оролцох зэргээр өргөн
хүрээтэй сурталчилгаа явуулж Монголын эрдэс баялгийн талаар сурталчилж
хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байв. Энэ арга хэмжээнд Монгол Улсын
засгийн газар, салбарын яам, агентлагийн ажилтнууд ч жил бүр бэлтгэл сайтай
оролцон хөрөнгө оруулагчдыг дуудсан он жилүүд өнгөрүүлж байлаа.
“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН 2002-2022 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫН
ЦАГ ТООЛОЛ
2002.01.
“Оюу толгой” төслийг сурталчилснаар олон улсын хөрөнгийн зах зээлээс 15
сая ам.долларын хөрөнгө босгов.
273
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2002.06.
“Айвенхоу Майнз” компани “Оюу толгой” төслийг 100 хувь эзэмших болов. BHP
компанитай 2000 онд байгуулсан гэрээнд тусгагдсан байсан борлуулалтын орлогын
2 хувийг 37 сая ам.доллараар худалдан авчээ.
2002.09.
“Хюго Даммет” хэмээн нэрлэсэн аварга ордоо илрүүлэв.
2003.10.
Австралиас 5000 м хүртэл гүн өрөмдөх UDR-5000 алмазан өрмийн машин
авчрав.
2003.12.
Энэ онд хувьцааны ханш нь 215 хувь өсчээ.
2004.12.
Оюу толгойгоос 35 км зайд, Гүний хоолойн усны 150-400 м гүнд орших 6.8
тэрбум шоо метр усны нөөцтэй орд нээв.
2006.10.
“Рио Тинто” компанитай стратегийн түншлэл байгуулахаар тохиролцон
ирээдүйн уурхайн бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар болжээ. “Рио Тинто”
эхний ээлжинд 303 сая, дараа нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа
нэмж 388 сая ам.долларын хөрөнгө оруулж “Айвенхоу Майнз”–ын 19.9 хувийг
эзэмшихээр болжээ.
2007.01.
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”
компанитай Оюу тогойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхлэв.
2007.06.
Монгол Улсын Сангийн сайд Н.Баяртсайхан Засгийн газрын 6-р сарын 26-
ны өдрийн хуралдаан дээр “Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний
шинэчилсэн төслийг танилцуулав.
2007.07.
Иргэний хөдөлгөөнүүд Улаанбаатар хот дахь “Айвенхоу Майнз Монголиа”
компанийн байрны гадна “Оюу толгой” төслийг эсэргүүцсэн жагсаал зохион
байгуулав.
2007.12.
“Херуга” ордыг 2736 м хүртэл хийсэн өрөмдлөгөөр илрүүлжээ.
“Айвенхоу” компани нь 2007 оны төгсгөл гэхэд тусгай зөвшөөрлийн энэхүү
талбайнуудад хийсэн хамтарсан хайгуулын ажилдаа 28 сая ам.доллар зарцуулаад
байжээ. Шивээ Толгой болон Жавхлант хайгуулын тусгай зөвшөөрлийг тус бүрд нь
2001 онд авч 2004, 2006 онд Онтрэ ХХК 2 удаа сунгуулаад байсанч Монгол Улсын
Их Хурлаар 2006 онд шинэчлэгдэн батлагдсан Ашигт малтмалын хуулийн дагуу
2010 оны 3, 4 дүгээр сард уг 2 тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байв. Гэтэл энэ 2
274
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
талбайн хэмжээнд ашигт малтмалын мэдэгдэхүйц нөөц баялаг тогтоогдоод байсан
тул Шивээ толгой ба Жавхлант хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашиглалтын
тусгай зөвшөөрөлд шилжүүлэх нөхцөл байдал үүсч тус зөвшөөрлийг авсан байна.
2008.01.
Хайгуулын зориулалттай нэгдүгээр босоо амны 1385 м гүн нэвтрэлт дуусав.
2008.12.
Геологич Д.Гарамжавт “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол олгов.
2009.07.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Оюу толгойн ордын зэсийн нөөцийг 25.3
сая тонноор тооцон Улсын нөөцөд бүртгүүлэв.
2009.10.06.
Монгол Улсын Засгийн газар болон “Айвехоу Майнз”, “Рио Тинто” компаниудын
хооронд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулав. Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөл уг төслийн ТЭЗҮ-ийг баталсны дараа Гэрээ хүчин төгөлдөр
болох ажээ.
2009.12.01.
“Айвехоу Майнз Монголиа Инк” ХХК нэрээ “Оюу толгой” ХХК болгож өөрчлөв.
2010.03.25.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Оюу толгой” төслийн ТЭЗҮ-ийг батлав.
Ордын зэсийн нөөцийг 31.3 сая тонн, олборлох боломжтой хүдрийг 3.3 тэрбум тонн
гэж үзжээ.
2010.03.31.
Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болов.
2010.06.10
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Г.Батсүхийг
ТУЗ-ийн даргаар сонгов.
2010.07.28.
“Оюу толгой” Компани 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс-алтны
баяжуулах үйлдвэрийн суурийг цутгаж эхлэв.
2010.12.08.
“Рио Тинто” компани “Оюу толгой” төслийн менежментийг хариуцан удирдах
тухай гэрээ “Айвенхоу Майнз” компанитай байгуулав.
2011.07.
Налайх дүүрэгт “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр барих Мэргэжлийн
сургалтын төвийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол болов.
275
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2011.08.31.
Ил уурхайн олборлолт эхлэх газар хөндөх ёслол болов.
2011.12.06.
“Оюу толгой” төслийн Монголын төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж эрхийг нь
хэрэгжүүлэх “Эрдэнэс Оюу толгой” төрийн өмчит ХХК байгуулав.
2012.01.25.
“Рио Тинто” компани “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны 49 хувийг биш
дийлэнхийг эзэмших болсноо зарлав.
2012.04.18.
“Айвенхоу Майнз” компанийн Гүйцтгэх ерөнхий захирал Р.Фридланд ажлаа
хүлээлгэн өгсний дараа “Рио Тинто” компани төслөө хэвийн үргэлжлүүлэхийн тулд
“Айвенхоу Майнз” компанид 1.8 тэрбум ам.долларын завсрын санхүүжилт, 3-4 тэр
бум ам.долларын зээл олгохоор болов.
2012.06.30.
“Айвенхоу Майнз” компанийн нэрийг “Туркойз Хилл Ресурс” болгон өөрчлөв.
2012.11.05.
“Оюу толгой” компани БНХАУ-аас эрчим хүч худалдан авах гэрээ байгуулснаа
зарлав.
2012.12.27.
Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслол болов. Анхны зэсийн баяжмалаа 2013
оны 1-р сарын 31-нд үйлдвэрлэж 7-р сарын 9-нд экспортын анхны авто цувааг
уурхайгаас үдэн гаргав.
2013.01.
Оюу толгойн уурхайн дэргэд “Ханбумбат” нисэх буудлаа ашиглалтанд оруулав.
Уурхайчид урт, богино хугацаагаар вахтын журмаар ажиллахаар ирж, очих боломж
нэмэгдэв.
2013.07.
Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто”, “Туркойз хилл Ресурс”
компаниудын хоорондох хэлэлцээ сунжирснаас төслийн гүний уурхайн барилгын
ажлыг түр зогсоохоор болов.
2015.02.18.
“Оюу толгой” компани 1 сая дахь, 9-р сард 1.5 сая дахь баяжмалаа экспортлов.
2015.04.
“Оюу толгой” компани Өмнөговь аймаг, түүний Ханбогд, Баян-Овоо, Манлай
сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Гэрээний дагуу “Говийн оюу
хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам.долларын нийгэм, соёлын
зориулалттай төслүүд хэрэгжүүлнэ.
276
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2015.05.19.
Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз хилл Ресурс” компанийн
төлөөлөгчид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх
төлөвлөгөөнд Дубай хотод гарын үсэг зурав.
2016.05.
“Оюу толгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтанд 5.3 тэрбум
ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэв.
2017.06.
“Оюу толгой” компани 3 сая дахь баяжмалаа экспортлов.
2019.11.21.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай”
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоол гарав..
2021.12.22
“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын
Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт Хууль зүй, дотоод
хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барив. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны
45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх
Ажлын хэсэг байгуулагдсан байлаа. Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай
үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн
саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос
Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
- Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд
ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн
байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн
бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд
хөндлөнгийн аудит оруулах;
- Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа
буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө
оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр
үүсгэхгүй байх;
- Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний
нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн
байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
- Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж
мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
“Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай
хэлэлцүүлэн батлагдснаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой
ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд
277
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл
бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм” гэж
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2022.01.19.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад
Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92
дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж,
дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг Түр
хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.
Түр хорооноос Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн
дуусгахад шаардагдах 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй
байх, Лондонгийн арбитрын шүүхэд “Оюу Толгой” ХХК-ийн татварын асуудлаар
сөрөг нэхэмжлэх гаргах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай
хийх хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн аудит хийлгэхэд гадны
зөвлөх үйлчилгээ авах, мөн Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох улмаар Монгол
Улсад учирсан хор хохирлыг барагдуулах зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг,
чиглэл өгч ажиллажээ. Түр хорооны гишүүд 2021 оны 11-р сарын 22-ны өдөр “Рио
Тинто” компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, Түр хорооны байр суурийг тодорхой
илэрхийлсэн байна. Засгийн газар, түүний Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын
Түр хороо нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар болон
Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд
гадаадын хөрөнгө оруулагчаас саналаа Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн
гэдгийг Түр хорооны дарга танилцуулгадаа дурьджээ.
Улмаар УИХ-аас дээрх саналыг харгалзан “Оюу толгой ордоос Монгол Улсын
хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12
дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолд Оюу
толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн
газраас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын
31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг
100 хувь тэглэх тухай гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг дэмжихээр
тусгасан. Энэ өр тэглэгдснээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум
ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа.
УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2015
оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн
байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн
байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж,
хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн
санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд хийнэ. Уг гэрээ хүчингүй болсноор
Дубайн 4.1 тэрбум ам.долларын зээл хүчингүй болж ногдол ашиг хүртэх хугацаа
наашлах төдийгүй, зээлийн үйлчилгээний төлбөр болон баталгааны хураамж гэсэн
2.9 хувийн хураамжийг “Оюу толгой” ХХК-д төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний
нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт,
байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,
татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх
278
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажлууд хийгдэх ач холбогдолтой юм.
“Рио Тинт”о компани, “Туркойс Хилл Ресурсес” компанийн зүгээс далд уурхай
ашиглалтад орж олборлолт эхлэх хүртэлх хугацаанд шаардлагатай нэмэлт зардлыг
гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар төлөвлөж, “Оюу Толгой” ХХК-д
нэмэлт өр үүсгэхгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргасан нь цаашид өрийн дарамт
үүсэхгүй байх, Монголын ард түмний ногдол ашиг авах хугацаа наашлах нөхцөл
бүрдүүлнэ гэсэн байна.
Түүнчлэн УИХ-ын Түр хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01
дүгээр тогтоолоор Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ,
байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус
ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад
шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаар ахлуулан, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр
байгуулан ажиллуулсныг дурьдаад Ажлын хэсгийн тайланд үндэслэн Усны
тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан,
боловсронгуй болгох талаар Түр хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өглөө.
Урт хугацаанд ашиглах Оюу толгой шиг баялаг том ордын тулгамдсан асуудлуудыг
Түр хорооноос хоёр чуулганы хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд
Оюу толгой төслийн хүрээнд цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудаар Засгийн
газарт чиглэл өгсөн тогтоолыг Түр хорооны сүүлийн хуралдаанаар баталсан гэж
байлаа.
Түр хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулгынхаа төгсгөлд Монголын ард
түмний хүртэх өгөөжийг тохиролцсон хэмжээнд хүргэх асуудлаар яриа хэлцэл
цаашид ч үргэлжлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан
Түр хороо Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах
асуудалд идэвх санаачлагатай ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг цохон
тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.4-т Түр хороо ажлынхаа
дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно гэж
заасны дагуу Түр хороо татан буулгав.
2022.01.25.
Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох
2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн тухай батламжийг “Туркойс Хилл
Ресурсес” компаниас “Эрдэнэс Оюутолгой” ХХК -ийн удирдлагад гардуулан өгөв.
Энэ үеэр Гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ёслол үйлдэн
анхны тэсэлгээ хийсэн бол 6-р сард Гүний уурхайн Хюго хойд бүсийн анхны болон
хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг хийжээ.
Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог тул компанийн
бүх бодлого, зорилт гүний уурхайн бүтээн байгуулалтанд чиглэж байна.
Томоохон хүдрийн биетийн онцлогийг харгалзан ашиглалтын зардал бага,
бүтээмж ихтэй блокчлон нураах ашиглалтын системээр ордыг ашиглах бөгөөд
өнөөгийн баяжуулах үйлдвэр нь тэр ачааллыг даахуйц хоногт 100 мянган тонн
зэсийн хүдэр боловсруулан зэс, алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх хүчин
279
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
чадалтай, аж үйлдвэрийн том байгууламж юм. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн
баяжуулах үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0.4 шоо метр ус
ашиглаж эргэлтийн ус ашиглалтын түвшин нь 86,2 хувьтай байв. Уурхайн усны
хэрэгцээг 35 км зайтай орших Гүний хоолойн ордоос татдаг байна.
“Рио Тинто” болон “Туркойс Хилл Ресурсес” компани гүний уурхайн тогтвортой
олборлолтыг 2023 оны хоёрдугаар хагасаас эхлэнэ, тэр хүртэлх нэмэлт зардал 1.4
тэрбум ам.доллар болох бөгөөд түүний санхүүжилтийг хариуцах ажээ.
Дэлхийн гүний том уурхайнуудад байдаг жишгээр гадаргаас 1,385 метрийн дор
авто засварын газар, аврах төхөөрөмж, хоргодох байр, ажилчдын цайны газар,
офис зэрэг дэд бүтцийн байгууламжуудыг төлөвлөжээ.
Энэ бүх бүтээн байгуулалтын эхлэлийг анх Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлийн хурлаар 2010.03.25-нд оруулсан анхны ТЭЗҮ-дээ тусгажээ. Энэ нь
өмнөх 10 гаруй жилийн ажлын үр дүнг харуулсан баримт бичиг байлаа. Тухайн
үед “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК нь “Оюу Толгой” ашиглалтын тусгай
зөвшөөрлийн талбай болон Онтрэ-Айвенхоу хамтарсан үйлдвэрийн Шивээ Толгой
ба Жавхлантийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг эзэмших эрхтэй
байв.
Тус ТЭЗҮ-д Өмнөд Оюугийн бүлэг ордод ил уурхай, Хюго Даммет болон Херуга
ордуудад далд уурхай байгуулахаар тусгасан байна. Оюу толгой төслийн хэмжээнд
ордын геологийн нөөцийг дагалдах металлуудыг нь зэсэд дүйцүүлсэн 0.3 % зэсийн
эквивалент захын агуулгаар 45.032 сая тонн зэс, 1838 тонн алт агуулсан 6451.5
сая тонн хүдэр, түүний зэсийн дундаж агуулга 0.7 %, алтны дундаж агуулга 0.28
гр/тн, молибдений дундаж агуулга 62.21 гр/тн, мөнгөний дундаж агуулга 1.87 гр/тн
байжээ. Харин үйлдвэрлэлийн ашигтай нөөц нь ил уурхайн хувьд 5.068 сая тонн
зэс, 359 тонн алт агуулсан 1067.6 сая тонн хүдэр, далд уурхайн хүрээнд 20.3 сая
тонн зэс, 669 тонн алт агуулсан 1608.0 сая тонн хүдэр гэж тооцсон байжээ.
Энэ бүгдээс харахад Монгол Улс өөрийн татварын орчинг тооцсонч, дээр нь
Ашигт малтмалын тухай хуулинд тусгагдсан стратегийн орд ашиглуулахдаа 34%-
ийн ногдол авах заалтын дагуу ногдол ашгаа авахад үлэмж орлого олохооор
байлаа. Гэвч завсрын олон хүчин зүйлүүд нөлөөлсөн учир ордын өгөөж буурч өр
үүсэх хэмжээнд
Гэхдээ Монгол Улсын Засгийн газар орд ашиглагч талтай удаа дараа хийсэн
хэлэлцээний үр дүнд ийнхүү Гүний уурхай ашиглалтад орсноор ил болон гүний
уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500 000 тонн, цаашдаа жилд
дунджаар 350 000 орчим тонн зэс агуулсан хүдэр олборлон боловсруулах, дэлхийн
эхний 4-5-д орох гүний шинэ уурхай ажиллаж эхлэх юм.
Түүнчлэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой төсөл Монгол Улсын эрчим хүчний
нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ авч байх шийдвэр гарснаар Тавантолгой ДЦС
баригдах боломж бүрдэж, жил бүр эрчим хүч гадаадаас худалдан авч буй 120 гаруй
сая ам.доллар Монгол Улсад үлдэх ажээ.
Оюу толгойн нийт 12000-14000 мянган ажиллагсадын 96 хувийг нь монголчууд
бүрдүүлж байдаг байна. Дотоод, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай олон
гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ил, далд уурхайн барилга, малталтууд,
бүтээн байгуулалт хийсээр иржээ. "Оюу толгой" төслийн бүтээн байгуулалтын
эхний үе шат буюу баяжуулах үйлдвэр, ус, цахилгзан дамжуулах шугам, авто зам,
нисэх онгоцны буудлыг барьж ашиглалтад оруулахад дэлхийн 44 орны 18 мянга
280
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
орчим хүний хүч хөдөлмөр орсон гэдэг.
“Оюу толгой” ХХК улс, орон нутгийн 600 гаруй ханган нийлүүлэгчтэй гэрээ
байгуулан худалдан авалт хийж бүс нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулжээ.
Компаниас хэвлэлд зориулан мэдээлснээр 2010 оноос хойш “Оюу толгой” компани
үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд тухайн үеийн
татвар, цалин хөлсийг оруулан тооцвол Монгол Улсад нийт 13.4 тэрбум ам.доллар
зарцуулсан ажээ.
"Оюу толгой" компани ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд
зориулж спортын иж бүрэн төв, "Зэрэглээ" кинотеатр барьжээ. Жилд 15,000 тонн
нүүрс хэрэглэдэг Дулааны станц нь 72 мегаваттын хүчин чадалтай, олон шүүлтүүрт
яндантай ажээ.
Түүнчлэн уурхайн ажилчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж уйлчилгээ
болон яаралтай тусламжийг өдөр бүр, хоногийн 24 цагийн турш үзүүлдэг гадаад,
дотоодын 48 ажилтан хоёр ээлжээр ажилладаг эмнэлэг байгуулсан байна.
Нисзх онгоцны "Хан бумбат" буудал нь "БОИНГ-737", "С-130" зэрэг агаарын
том хөлгийг хүлээн авах боломжтой бөгөөд дотоодын нислэгийн компаниуд төв,
орон нутгийг холбосон агаарын шугам нээжээ.
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар санхүүжүүлэн Ханбогд суманд 640
хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Цэвэр усны хангамжийн цогцолбор,
Манлай суманд дэд бүтэцтэй, 200 хүний суудалтай спортын байгууламж, уурын
зуух, Баян-Овоо суманд хүн эмнэлгийн барилга барьж оюутны сургалтын тэтгэлэг
олгох, сумдын төвийг 24 цагийн эрчим хүчээр хангах зэрэг бүс нутгийн хөгжлийг
дэмжсэн олон арван бүтээн байгуулалт хийжээ.
Оюу толгойн уулын баяжуулах үйлдвэр нь “Айвехоу Майнз” компанийн Мьянмар
улсад хэрэгжүүлсэн Монивагийн уусган баяжуулах зэсийн үйлдвэр зэргээс илүү
байгаль орчинд ээлтэй, орчин үеийн хүчирхэг үйлдвэр боловч гүний олборлолтыг
байнга дагалдаж байдаг хөрс, гадаргын суултын үр дагавар, хүдрийн баяжуулалтын
хаягдлыг байгаль орчинд хор нөлөөгүй шингээх зэрэг асуудал анхаарал татсаар
байна.
Роберт Фрийдланд болон аугаа их орд нээх гэсэн адал явдлын эрэлчид: Зүүн гараас: Ник
Аллен (BHP), Дон Шиззел (BHP), Эрик Сидорфф (Магма Коппер), Д.Гарамжав, Сергей
Дьяков, С.Санждорж, Барри Ботон (BHP)
281
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Д.Гарамжав, Т.Мөнхбат, Деннис Кокс нар
Сергей Дьяков Дуглас Кирвин Хьюго Даммет Чарли Форстер
Дэвид Крейн С.Санждорж Сameron МкРей Крейг Киннелl
ДЕННИС КОКС: Туршлагатай хайгуулч Деннис Кокс 1995 оны зун "Магма Коппер"
компанийн урилгаар Монголын төв болон өмнөд бүс нутагт ажилласан геологийн
хайгуулын экспедицэд орсон байна. 1996,1997 онуудад "Би-Эйч-Пи" компанид
хараат бус зөвлөхийн хувиар ажиллаж, Төв Оюугийн ордод зэсийн порфирын орд
байх шинж тэмдэг байгааг анзаарч энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг
"Би-Эйч-Пи" компанид зөвлөжээ.
СЕРГЕЙ ДЬЯКОВ: Орос геологич Сергей Дьяков 1997-1999 онд Оюу толгойд
хийсэн "Би-Эйч-Пи" компанийн анхны хайгуулын өрөмдлөгийг удирджээ. С.Дьяков
"Би-Эйч-Пи" компани тусгай зөвшөөрлөө "АйвенхоуМайнз" компанид 2002 онд
худалдах хүртэл уг төсөл дээр ажиллаж байв.
282
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДАГЛАС КИРВИН: “Айвенхоу Майнз” компанид 1995-2011 онд хайгуулын
асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч байсан тэрээр 1999 онд Оюу толгойн тусгай
зөвшөөрлийг “Индочайна Гоулдфилдс” компаниас BHP худалдан авах, улмаар
“Айвенхоу майнз” ХХК-ийн хайгуулын ангийн ажлыг 2000 онд гүйцэтгэх гол үүрэг
хүлээж байжээ. Тэрээр 2004 онд Тейер Линдслийн нэрэмжит олон улсын "Шилдэг
нээлтийн шагнал" хүртсэн юм.
Өмнөд Оюу, Хюго Дамметт болон Херуга ордуудын хялбаршуулсан зүсэлт
(Зүсэлтийн зүүн талаас нь харсан байдал)
ХЕРУГА ӨМНӨТ ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД ХЮГО
ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУД
283
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хайгуулаар эхэлсэн бүтээн байгуулалт, 1300 м гүнд хүрчээ.
284
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XIII БҮЛЭГ
СТРАТЕГИЙН АЧ
ХОЛБОГДОЛТОЙ ОРДУУД
1. СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЭРДЭС ҮҮ, ОРД УУ...
2. СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ НҮҮРСНИЙ ОРДУУДААС БУСАД
ОРДЫН АШИГЛАЛТ
3. СТРАТЕГИЙН АШИГЛАЛТАНД ОРООГҮЙ БАЙГАА ОРДУУДЫН
СУДЛАГДСАН БАЙДАЛ
285
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДУУД
1. СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЭРДЭС ҮҮ, ОРД УУ...
Аливаа улс орон хөгжлийн стратегээ боловсруулахдаа газрын баялгаа
багцаалан мэдэж эрдэс бүрийн зориулалтыг тодорхойлон үнэлдэг ажээ. Тэгээд нэн
чухал шаардлагатай ашигт малтмалаа стратегийн гэж үздэг байна. Зарим улс үнэт
эрдэнийн чулуу, зарим металлаа оруулсан байхад зарим нь байшин барилга барих,
дэд бүтцээ хөгжүүлэхэд чухал ач хоблогдолтой гэж голын хайрга, элсээ ч оруулдаг
байна. Үүнийгээ зохих хууль, журмандаа тусган мөрдөж иржээ.
Монгол Улсын хувьд энэ тухай ойлголтыг анх 1994 оны “Ашигт малтмалын
тухай” хуулиндаа оруулж “Ашигт малтмал, түүний ангилал” гэсэн 4-р зүйлийн 2-т
“Ашигт малтмалыг эдийн засгийн ач холбогдлыг харгалзан түүнийг хайх, олборлох
эрх зүйн дэглэмийг ялгамжтай тогтоох зорилгоор: 1/ стратегийн ашигт малтмал, 2/
тусгай ашигт малтмал, 3/ ердийн ашигт малтмал гэж ангилна” гэж заагаад
“3.Стратегийн ашигт малтмалд алтны хүдэр, мөнгөний хүдэр, цагаан алт,
түүний бүлгийн металл /палладий, иридий, родий, рутений, осмий/-ын хүдэр,
бадмаараг, доржпалам, маргад эрдэнэ, индранил, ураны хүдэр, газрын тос, чулуун
нүүрс хамаарна.
Тусгай ашигт малтмалд энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт нэрлэж зааснаас бусад
ашигт малтмалын хүдэр, металлын бус ашигт малтмал хамаарна.
Ердийн ашигт малтмалд элс, хайрга, элсэн чулуу, кварцит, шавар, аргиллит,
алевролит, цэрд, шохойн чулуу, доломит, мергель, магмын чулуулаг, галт уулын
чулуулаг, хувирмал чулуу, занар хамаарна” гэжээ.
Харин энэ хууль цаг үеийн шаардагад нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр
1997 онд шинээр гаргасан хуулинд энэ ангилал ороогүй байна. Энэ хууль гарснаар
геологи, уул уурхайн салбарт “бум” буюу “тэсрэлт” гарч боломжтой нэг нь ашигт
малтмалын хайгуул, ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрөл авснаар төрөл бүрийн
ашигт малтмалын орд, уурхайнууд нээгдсэн сайн тал байсанч зарим талаар байгаль
орчин, малчдын эрх ашиг хохирч байсан тул цөөхөн хэдэн том уурхайтай байх
тухай санаа бодол цухалзаж дэмжигчид олширч байсанч нэгэнт хайгуулд хөрөнгөө
зарцуулчихаад ашиглалт явуулах гэсэн компаниудыг хориглох, тэднийг нээсэн
ордоо ашиглахыг нь хорьж “дараа болоо” гээд консервацид тавиулах боломжгүй
байлаа.
Гэхдээ улс орны хөгжлийн стратегид чухал ач холбогдолтой ашигт малтмал,
түүний ордууд, тэдний өгөөжийг мартах эрх төр, засагт байгаагүй юм. Ингээд
“Ашигт малтмалын тухай” хуулийн 2006 оны 7-р сарын 8-ны өдөр УИХ-ын батласан
шинэчилсэн найруулгын нэр томъёоны тодорхойлолтын 4.1.11.-д "стратегийн
ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын
болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл
жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;” гэж энэ
зорилгоо томъёолон тусгажээ. Үүний дараа чухамхүү ямар ордыг хамааруулж
болох тухай олон санал, санаачлагууд гарч байв. Мэдээж, тухайн үеийн ЭБЭХЯ-ны
удирдамж дагуу салбар хариуцсан төрийн захиргааны хэрэгжүүлэгч агентлаг, АМГТГ,
286
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
түүний Уул уурхайн газар Шалгуур үзүүлэлтүүд тогтоохоор дээрх томъёоллыг үг
үсэг бүрээр нь задлан шинжилж бүх ордуудаа тал бүрээс нь судлан танилцуулга
бэлтгэн Яамандаа хүргүүлсэн байна. Тус танилцуулгын хавсралт болсон Шалгуур
үзүүлэлтүүдээс гадна “Ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий
ордод хамааруулах эсэх тухай санал боловсруулах Ажлын хэсгийн ажиллах
журам”, “Шалгуур үзүүлэлт ашиглах заавар” зэргийн төсөл боловсруулжээ. Тус
танилцуулгын төслийн Хавсралт Хүснэгт №1 нь дараах байдалтай байжээ.
Төсөл
Хавсралт Хүснэгт №1
Ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах
шалгуур үзүүлэлтуүд
№ Үндсэн шаардлага Үзүүлэлт Өгөх Өгсөн
оноо оноо
А Эх орны эдийн засагт үзүүлэх нөлөөний үндсэн үзүүлэлт
Дотоодын нийт ДНБ-ний 3.01-5.00 хувь 30
ДНБ-ний 1.01-3.00 хувь 10
1 бүтээгдэхүүнд
борлуулалтын орлогын ДНБ-ний 0.5-1.00 хувь 5
эзлэх урьдчилсан үнэлгээ
Ордыг ашиглалтанд 3.01 тэрбум ам.доллараас их 15
1.01-3.00 тэрбум ам.доллар 10
2 оруулахад шаардагдах
хөрөнгө оруулалтын 0.5-1.00 тэрбум ам.доллар 5
урьдчилсан үнэлгээ
Улсын төсвийн хөрөнгөөр Ордын эрэл-үнэлгээ хийгдсэн 5
3 хийгдсэн хайгуулын ажлын 5
Ордын таамаг нөөц тогтоосон
ерөнхий төвшин 10
Нарийвчилсан хайгуул хийгдэж нөөц
тогтоосон
4 Хувийн хөрөнгөөр хийгдсэн Хайгуулын бүх шатны ажил хийгдсэн Хасах
хайгуулын ажлын төвшин Зөвхөн нарийвчилсан хайгуул хийж 10
Хасах
нөөц бүртгүүлсэн 5
Б Ашигт малтмалын ордын орших бүс нутгийн хөгжлийн төлөв
1 км2 талбайн хүн амын нягтрал 2,01- 10
ээс их
Орд орших аймгийн хүн
5 амын нягтрал 1 км2 талбайн хүн амын нягтрал 1,01-2,0 5
1 км2 талбайн хүн амын нягтрал 1,0- 0
оос бага
Газар тариалангийн бүс нутаг 5
10
6 Орд орших орчны экологи- Ой, усны эх үүсвэрийн бүс нутаг,
эдийн засгийн ач холбогдол зөвхөн гүний ус ашиглаж болох газар
нутаг
Орд төмөр замын сүлжээнээс 100 км- 10
ээс ойр оршдог
7 Төмөр замын тээврийн Орд төмөр замын сүлжээнээс 101- 500 5
сүлжээний хангамж км хүртэл зайтай оршдог
Орд төмөр замын сүлжээнээс 501 км- 0
ээс хол оршдог
287
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эх үүсвэр 300 км-ээс ойр байдаг 10
5
Өндөр хүчдэлийн цахилгаан Эх үүсвэр 301-500 км-ийн зайтай
8 эрчим хүчний эх үүсвэрийн байдаг 0
хангамж Эх үүсвэр 500 км-ээс хол зайтай 5
байдаг 10
15
Ашигт малтмалын ордын үндсэн үзүүлэлт 5
Металл бус ашигг малтмал 10
9 Ашигт малтмалын төрөл Металл ашигт малтмал
Эрчим хүчний эх үүсвэр
10 Орд ашиглах нөхцөл Далд уурхайн технологиор ашиглах
боломжтой
Ил уурхайн технологиор ашиглах
боломжтой
Энэхүү хүснэгтээс харвал орд бүр дээр үзүүлэлтүүдээр оноо тавьж нийт
онооны нийлбэр дүн 100 хүрч байвал стратегийн ордод хамруулахаар байна.
Танилцуулгад үзүүлэлт бүрээр гаргасан онооны дээд, доод хэмжээ, түүний
үндэслэлийг тайлбарласан байна. Гэхдээ аль болох цөөн орд хамруулах гэсэн
байдал ажиглагдаж байна. Тийм ч учраас хожим нь стратегийн ордод хамааруулж
болох ордын тоо цөөрөх хандлага гарсан байх магадлалтай. Орд бүр л орон
нутагтаа стратегийн ач холбогдолтой ч учир орд бүгдийг хамруулна гэж үгүй.
Ингээд хууль хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын 2007 оны 2-р сарын 6-ны
өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод
хамааруулах тухай” 27-р тогтоол гарсан байна. Эхний удаад нүүрс, уран, зэс-
молибдени, алт, фосфорит, цайр, мөнгөний нэр бүхий 15 ордыг стратегийн хэмээн
батлаж 2-р хавсралтад нь стратегийн байж болох ордуудыг тусгасан хар-цагаан
тугалга, пироп, гөлтгөнө, цеолит, газрын ховор элемент, жоншны 39 ордыг нэрлэн
жагсаажээ.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын
төрөл, байршил:
№ Ордын нэр Ашигт малтмалын Байршил
төрөл Аймаг, Сум
1. Таван толгой Чулуун нүүрс Өмнөговь, Цогтцэций
2. Нарийн сухайт Нүүрс Өмнөговь, Гурвантэс
3. Багануур Хүрэн нүүрс Улаанбаатар, Багануур
4. Шивээ Овоо Хүрэн нүүрс Говьсүмбэр, Шивээговь
5. Мардай Уран Дорнод, Дашбалбар
6. Дорнод Уран Дорнод, Дашбалбар
7. Гурван булаг Уран Дорнод, Дашбалбар
8. Төмөртэй Төмрийн хүдэр Сэлэнгэ, Хүдэр
9. Оюу толгой Зэс, молибдени Өмнөговь, Ханбогд
10. Цагаан суварга Зэс, молибдени Дорноговь, Мандах
11. Эрдэнэт Зэс, молибдени Орхон, Баян-Өндөр
288
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
12. Бүрэнхаан Фосфорит Хөвсгөл, Алаг- Эрдэнэ
13. Бороо Алт Сэлэнгэ, Баянгол
14. Төмөртэйн овоо Цайр, хар тугалга Сүхбаатар, Сүхбаатар
15. Асгат Мөнгө Баян-Өлгий, Ногооннуур
Эдгээр ордын төлөв байдлыг авч үзвэл дараахь байдал ажиглагдаж байна.
• Үндэснийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц:
Мардай, Дорнод, Гурванбулаг;
• Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд
нөлөөлөхүйц:
Багануур, Нарийн сухайт, Шивээ-Овоо, Төмөртэй, Цагаан суврага, Бүрэнхаан,
Төмөртэйн овоо, Асгат;
• Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш
хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу үйлдвэрлэх боломжтой:
Эрдэнэт, Бороо, Таван толгой, Оюу толгой.
Эдгээр ордуудыг ийнхүү батласан нь нэгд, ордуудыг түшиглэн аж үйлдвэрийн
томоохон цогцолбор байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх таатай орчин бий болгох, хоёрт, дэд бүтцийг өргөжүүлэн бүс нутгийн
хүн амын тархан суурьшилт, аж амьдралын төвшинг дээшлүүлэх, гуравт, дээрх
ордуудыг ашигласан тохиолдолд төр ашгийн тодорхой хувийг эзэмшин төсвийн
орлогоо нэмэх зорилготой байлаа.
Гол нь гуравдугаар зорилт хамгийн чухал байсан нь цаашдаа тодорсон юм.
Хэдийгээр орд ашиглагч төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг
хууль журмын дагуу төлөх ч рояльти, ашиг, орлогын татвараас гадна зохих хувь
хүртэх нь чухал байжээ. Ийм шийдвэр гаргахад байгаль орчин, малчдын эрх ашиг
зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байсан нь ойлгомжтой. Түүнчлэн дэлхий нийтийн
жишгийг харгалзсан нь мэдээж билээ. Тэгээд ч ихэнхи нь төсвийн хөрөнгөөр эрэл,
зураглал, хайгуул нь хийгдсэн ордууд тул хувь хүртэх бүрэн эрхтэй гэж үзжээ. Гэхдээ
энэ бол алс хэтээ харсан, жирийн Монголчуудын хувьд стратегийн ач холбогдолтой
шийдвэр байлаа.
Хожим нь 2012 оны 12-р сарын 10-нд Уул уурхайн сайд Д.Ганхуяг 91-р тушаал
гарган УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор батлагдсан 15 ордын “ашигт малтмалын
ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх асуудлыг
судалж санал боловсруулах”, түүний 2-р хавсралтаар батлагдсан 39 орд, бас энэ
төрлийн ордуудад хамааруулах боломжтой ордуудыг судалж санал боловсруулах
Шуурхай ажлын хэсэг байгуулж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Б.Батхүүгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын
хэсэгт даалгаж санал, дүгнэлтээ 2012 оны 12-р сарын 28-ны дотор танилцуулах үүрэг
өгчээ. Харин Дэд ажлын хэсгийн 12-р сарын 12-нд танилцуулсан төлөвлөгөөнөөс
харвал өмнөх стратегийн байж болох 39 ордын 19 нь орсон 33 ордыг судлахаар
шийдвэрлэсэн байна.
Стратегийн ач холбогдолтой гэж батлагдсан дээрх 15 ордуудаас 9 нь их, бага
хэмжээгээр ашиглагдаж, зарим ордын ашиглалт дуусчээ. Өмнөх бүлэг, хэсгүүдэд
Багануур, Шивээ овоо, Нарийн сухайт зэрэг нүүрсний ордуудын ашиглалт,
289
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Бүрэнхааны фосфоритийн, Асгатын мөнгөний болон ураны ордуудын хэтийн
төлвийн тухай товч дурьдсан тул хүдрийн зарим томоохон ордуудын ашиглалтын
түүхээс он дарааллаар нь товчлон орууллаа.
2. СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ НҮҮРСНИЙ ОРДУУДААС
БУСАД ОРДЫН АШИГЛАЛТ
2.1. Төмөртэйн овооны цайрын орд
Сүхбаатар аймгийн нутагт орших Төмөртийн Овооны цайрын ордын хайгуулын
ажлыг 1974-1979 онд Монгол-Германы хайгуулын анги хийж ордын нөөцийг 1980
онд БНМАУ, БНАГУ, ЗХУ-ын ашигт малтмалын нөөцийн комиссын хамтарсан
хуралдаанаар хэлэлцэж тус ордын нөөцийг B+С1+С2 зэрэглэлээр 7689.4 мян. тонн
цайрын хүдрийн нөөц, 885.3 мян. тонн цэвэр металлын нөөцтэйг гэж баталсан
байна.
Иймэрхүү ордын цайрын хүдрийг анхдагч (сульфидийн), хоёрдогч (карбонат
болон силикатын) гэж хоёр ангилдаг бол анхдагч хүдэр нь нийт хүдрийн 90 орчим
хувийг, түүний хүдэр нь нийт 20 гаруй эрдсээс бүрдэх бөгөөд үндсэн эрдсүүд болох
сфалерит, магнетит нь хүдэр дэх нийт эрдсийн хагас хувийг эзлэдэг байна.
1980-аад оны сүүлч үеэс Төмөртийн Овооны цайрын ордыг ашиглах асуудал
дэвшигдэж байсан боловч хөрөнгө оруулалттгүйгээс явцгүй байжээ. Тэр үед уурхайн
ашиглалтын өмнөх захиргааг байгуулж эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр
Мардайн ураны уулын үйлдвэрээс ДГ-72 дизель станцыг Төмөртийн Овоод
авчиран угсарч байжээ.
Тус ордыг ашиглах талаар нилээд ажил Ашигт малтмалын тухай 1997 оны хууль
гартал хийгдэж байжээ. Үндэсний хөрөнгө оруулалттай “Металимпекс” ХХК энэ
ордыг ашиглах тусгай зөвшөөрөл авч Төмөртийн Овооны цайрын ордыг ашиглахад
шаардагдах хөрөнгө оруулалтыг олох зорилгоор гадаадын олон пүүс компанитай
идэвхитэй харьцаж ажилласны үр дүнд БНХАУ-ын "Өнгөт төмөрлөгийн гадаад дахь
барилга, зураг төслийн компани" (товчилсон нэрээр "NFC")-тай монголын тал 49%,
хятадын тал 51%-г эзэмших, улмаар хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны
дараа уг хувь 50:50 болж өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээ
байгуулж "Цайрт Минерал" ХХК-г байгуулснаар БНХАУ-ын Засгийн газрын 200.0
/?/ сая юанийн хөнгөлөлттэй зээлийг энэ үйлдвэрийг босгоход зарцуулах боломж
олсон юм.
Ингэснээр тус ордыг ашиглах Монгол-Хятадын хамтарсан "Цайрт Минерал"
ХХК 1998 онд байгуулагджээ. Ил уурхайн анхны тэсэлгээг 2004 оны 05-р сарын
29-ний өдөр хийсэн бөгөөд баяжуулах үйлдвэрийн төслийн хүчин чадлын хүрээнд
жилдээ дунджаар 420 мян.тн хүдэр олборлож 1200 мян.м3 хөрс хуулалт хийдэг
болжээ.
"Цайрт Минерал" ХХК-ны уулын баяжуулах үйлдвэр 2005 оны 8 дугаар сарын
28-ны өдрөөс ажиллаж эхлэн жилдээ 400 мян.тн цайрын хүдэр баяжуулж 90 мян.
тн баяжмал үйлдвэрлэх төслийн хүч чадалтай болжээ. Энэ уурхай нийтдээ 370-
аад хүн ажиллуулж ил уурхайн аргаар жилдээ 350-400 мянган тн хүдэр олборлон
50-иас дээш хувийн агуулга бүхий 70000 орчим тн цайрын баяжмал үйлдвэрлэн
экспортод гаргадаг үйл ажиллагаа нь тогтворжсон, Монгол Улсын уул уурхайн
томоохон компаниудын нэг болжээ.
290
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Тус компанийн 371 ажилтнаас 327 нь монгол ажилчид, 93 хувь нь Сүхбаатар
аймгийн иргэдээс бүрддэг. Баяжуулах үйлдвэр нь бутлах, нунтаглан баяжуулах,
усгүйжүүлэн савлах, засвар механикийн гэсэн үндсэн 4 цехийн бүтэц, 170 гаруй
ажилтантайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж 13 хувь цайрын агуулгатай
хүдрээс цайрын агуулга нь 53 хувь баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд цайрын металл
авалт нь 93 хувьд хүрдэг байна.
Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу анхны “Тогтвортой
байдлын гэрээ”-г 1998 онд Сангийн сайдтай 15 жилийн хугацаатайгаар байгуулж
байсан бөгөөд тус ордыг 2006 онд УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий ордод
хамруулсан тул 2007 оны 8 дугаар сараас Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт
оруулж нөөц ашигласны төлбөрийг 2.5%-иар төлж байсныг 5% болгож аж ахуйн
нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг 2 жилийн хугацаанд ашиглахаар
болж байжээ.
Энэ үйлдвэрийн ашиглалт, боловсруулалтын технологи, дулааны хангамж,
орон нутагт үзүүлж байгаа өгөөж нь жишиг үйлдвэрийн тоонд оруулж байгаа юм. Тус
үйлдвэр усаа 40 гаруй километрээс хоолойгоор татан авдаг бол дулааны станцын
нүүрсээ Тал булагийн уурхайгаас авдаг байна. Энэ станц нь нүүрсний хэмнэлттэй
орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажээ.
“Цайрт минералс” ХХК-ийн уулын баяжуулах үйлдвэр
2.2. Бороогийн алтны орд
Бороогийн алтны үндсэн орд ашигласан "Бороо Гоулд" компани Монгол Улс
дахь гадаадын том хөрөнгө оруулалт болж байгуулагдсан цагаасаа эхлэн олон
улсад хэрэглэж буй шинэ дэвшилтэт техник технологи, стандарт, удирдлагын
тэргүүний арга барил, түүний дотор хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны
нөхөн сэргээлт, орон нутгийн нийгмийн хөгжлийг дэмжих шинэ менежементийг
Монгол Улсын уул уурхайн салбарт нэвтрүүлэн ажиллаж байсан тэргүүний
компаниудын нэг билээ.
Бороогийн алтны үндсэн ордын хүдэр дэх алтыг цианидад уусгах аргаар цэвэр
алт гарган авах үйлдвэр 2003 оны төгсгөлөөр туршилтын горимтой ашиглалтанд
орж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн нь Монгол Улсын алтны үндсэн ордын
хүдэр боловсруулах гадаадын хөрөнгө оруулалттай анхны үйлдвэр болгожээ.
Бороогийн алтны уурхай нь 2004 оны 3 дугаар сараас үйлдвэрлэлээ эхэлж мөн
оны эцэс гэхэд нийт 7,65 тонн алт олборлосон байлаа.
291
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Энэ цагаас эхлэн Бороогийн алтны үндсэн ордоос 10 гаруй жилийн хугацаанд
буюу 2016 он гэхэд 56.7 тонн алт боловсруулан гаргасан гэсэн албан ёсны
мэдээлэл бий ажээ.
Мөн Монгол Улсад бага агуулгатай хүдрээс алтыг нуруулдан уусгах аргаар
ялган авах шинэ технологи нэвтрүүлэн 2012 оноос үйлдвэрлэл явуулжээ. Тус
үйлдвэр 2012 оны 11 дүгээр сард үндсэн ордын уурхай, 2014 оны 12 дугаар
сард боловсруулах үйлдвэр, 2015 оны 12 дугаар сард нуруулдан уусгалтын
үйл ажиллагаа хүдрийн нөөц дууссаны улмаас тус тус зогссон тул 2015 оноос
Бороогийн уурхайг хаалтын горимд шилжсэн байна. Тус үйлдвэрийг ажиллах
хугацаанд алтны үнэ олон улсад өссөн нь эрчимтэй ажиллах боломж олгожээ.
Бороогийн алтны ордыг ашиглах 1990-ээд оны нөхцөл байдал амаргүй
байжээ. Анхны "Алт" хөтөлбөр 1990-ээд оны эхээс яригдсаар батлагдан Засгийн
газар валютийн нөөцийн найдвартай эх үүсвэрүүдтэй болохын төлөө бүх боломжоо
хайж байлаа. Засгийн газар Бороогийн алтны орд, Бороогийн талбайд тусгай
зөвшөөрөлтэй байсан "Моррисон Кнудсэн" компанид найдвар тавьж байв. Гэвч энэ
үед алтны үнэ унасан байсан тул энэ компани талбайг орхижээ.
Ингээд Ерөнхий сайд П.Жасрайн Засгийн газар тус ордыг ашиглах нөхцөлийн
тендер 1995 онд зарлав. Зарлагдсан тендерт оролцохоор Австралийн хөрөнгө
оруулагч "Гипсланд" компани болон "Эр-Ши-жу" ХХК хамтран ашиглах төсөл болон
"Алтай Трейдинг’ ХХК ашиглах төслөө тус тус ирүүлсэн байна.
Тендер шалгаруулалтын дүнд эргэлзсэн өрсөлдөгчийн хүсэлтээр ГУУУХГ
шалгалт хийсэнч шалгалтын дүн дахин “Алтай трейдинг” ХХК-ийн талд гарч төсөл
хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төслийг боловсруулж байх үед 1 унци алтны үнэ 270
ам.доллар байсан нь эрсдэл агуулж байсан билээ. Гэвч дээрх компаниуд хөрөнгө
оруулах сонирхолтой байжээ. Засгийн газар олны анхаарлын төвд байнга байсан
энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд орд ашиглах хөнгөлөлттэй
нөхцөл олгох шаардлагатай байлаа. Ашигт малтмалын тухай хуулинд ч энэ
талаар тодорхой заалтууд байлаа. Энэ нөхцөл байдал анхны Тогтвортой байдлын
гэрээг Бороогийн алтны орд ашиглах зорилгоор байгуулан тэр үед Сангийн
сайд байсан Б.Батбаяр гэрээнд гарын үсэг зуржээ. Харин "Бороо гоулд” ХХК
гэрээг хэрэгжүүлэхдээ батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсанаас илүү хүчин чадал бүхий
баяжуулах үйлдвэр байгуулан татварын хөнгөлөлт эдлэх эхний хэдэн жилд алт
олборлолтоо эрчимтэй хийсэн нэгэн түүх байдаг.
"Бороо Гоулд" компани баяжуулалтын шинэ технологи Монгол Улсад
амжилттай нэвтрүүлснээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй,
байгаль орчны нөхөн сэргэлтээр манлайлан үлгэр дууриалал үзүүлж уул уурхайн
салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж иржээ.
Төсөл хэрэгжиж эхлэх үед гадаадын олон орны инженер техникийн
ажилтнууд тус компанид ажиллаж шинэ технологи дамжуулах болон үндэсний
мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр онцгой анхаарал тавьж байсны үр дүнд
дэлхийн түвшинд хүрсэн өндөр мэргэшилтэй үндэсний удирдах болон инженер
техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдын бүхэл бүтэн баг бий болж монгол
мэрэгжилтнүүд гадаад мэргэжилтнүүдийг орлон амжилттай ажиллах чадвартай
болсон юм.
Салбартаа эрч хүчтэй, олон улсад өрсөлдөхүйц мэргэшсэн чадварлаг
ажиллах хүчнийг бэлтгэж ажилчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх олон төсөл,
292
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласаар ирсэн байна. "Бороо Гоулд" компани өндөр ур
чадвартай нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй
байдлыг тэргүүн зэрэгт тавьж "Осолгүй үйлдвэрлэл" бодлогыг хэрэгжүүлэхдээ хүн
бүрийн оролцоог дэмжиж ажиллагсадыг олон улсын чанар стандартад нийцсэн
хамгаалах хэрэгсэлээр ханган үйлдвэрлэлийн осол, аюул гарч болзошгүй байдлыг
урьдчилан харж мэдээлэх, осол зөрчилд хүнийг үл буруутгах зэрэг шинэ арга
барилаар ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бодлого, соёл
нь Монголын олон үйлдвэр, аж ахуйн газруудад өргөн нэвтрээд байна.
Уурхайн үйл ажиллагаа эхлэсэн 2003 оноос байгаль орчны нөхөн сэргээлтийн
хөтөлбөр хэрэгжүүлж хаалтын горимд шилжсэн 2016 оны байдлаар нийт 435.7 га
талбайд техникийн болон биологийн иж бүрэн нөхөн сэргээлт хийжээ. 2007 оноос
Ойжуулах хөтөлбөрийн хүрээнд уурхайн 47.4 га талбайд 16 төрлийн 55200 орчим
мод бут тарьж ургуулж жимсний плантаци байгуулжээ. Тэргүүний нөхөн сэргээгч
уурхайн хувьд сургалт, сурталчилгааны ажлууд идэвхитэй явуулж байжээ.
"Бороо Гоулд" ХХК 2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар нь нийт 341
тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж
2007-2010, 2013, 2015 онуудад Монгол улсын "Шилдэг татвар төлөгч" аж ахуйн
нэгжээр шалгарч байсан байна. Тус компани 2011 онд Нийслэлийн Нэгдүгээр
амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг санхүүжүүлж "Нийслэлийн Шилдэг
хөрөнгө оруулагч" байгууллагаар шалгарч байжээ.
2.3. Төмөртэйн төмрийн хүдрийн орд, уурхай
Монгол Улсын хамгийн том төмрийн хүдрийн орд болох Сэлэнгэ аймгийн Хүдэр
сумын нутагт оршдог Төмөртэйн төмрийн хүдрийн орд дээр:
• 1900-1932 онд Маршрутын болон тойм судалгаа
• 1940-1957 онд Зөвлөлтийн геологийн баг зураглалын ажлын явцад ордыг
анх илрүүлсэн.
• 1957, 1962, 1968 онд Төмөртэй, Баянголын хүдрийн дүүрэгт 1:200 000, 1:50
000-ны зураглал, ерөнхий эрэл болон эрэл-үнэлгээний ажил хийгдсэн.
• 1981-84 онуудад Төмөртэйн ордод хийгдсэн эрэл үнэлгээний урьдчилсан
хайгуул
• 1990-1992 онд Төмөртэйн ордод нарийвчилсан хайгуул хийгдэж дараах
нөөцийг батлуулжээ.
Үзүүлэлтүүд В+С1 зэргээр С2 зэргээр
157.7 71.59
1 Төмрийн хүдэр, сая.т 51.64 50.17
2 Ерөнхий төмрийн агуулга, % 1.4 1.08
3 Хүхрийн агуулга, % 0.05 0.05
4 Фосфорын агуулга, %
Тус орд нь дэд бүтэц сайн хөгжсөн Дархан-Сэлэнгийн районд байрладагаас
гадна Баянгол, Төмөртолгой, Хуст уулын төмрийн ордууд 30-40 км зайтай байгаа
нь уг ордуудыг багцаар нь ашиглах таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Уг районд
нийтдээ 367,98 сая тонн бодит болон боломжит хүдрийн нөөц тогтоогдсон байна.
293
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Төмөртэйн төмрийн хүдрийн ордын байршил
Төмөртэйн төмрийн хүдрийн орд дээр анх 1997 оны 6 дугаар сарын 21-д “БЛТ”
ХХК-д 216 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 939А тоот тусгай зөвшөөрөл
олгосон байна. Ордыг 2006 онд шинэчлэн батлагдсан Ашигт Малтмалын хуулийн
4.1.11-д заасны дагуу стратегийн ач холбогдолтой ордод хамааруулан тул тусгай
зөвшөөрлийг нь төрийн мэдэлд авчээ. Харин Төрийн өмчийн хороо, “Дарханы
төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд хөрөнгө
оруулалтын гэрээ 2010 оны 9-сард байгуулсан байна.
Орд ашиглалтын он дараалал:
2011.10.
Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүний баруун биет дээр ил уурхай нээв.
2014.04.
Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, "Кью Эс Си" ХХК нар “Уул уурхай,
металлургийн цогцолбор" төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээ байгуулав.
2014.07.
Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай дээр хуурай соронзон баяжуулах
үйлдвэрийг угсарч, баяжмал үйлдвэрлэж эхлэв.
2014.10.
Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүний зүүн биет дээр ил уурхай нээв.
2014.12.
Нойтон соронзон технологиор жилд 1 сая тонн баяжмал үйлдвэрлэх хүчин
чадалтай баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулав.
Энэ үйлдвэрийн өнгөрсөн түххийг сөхвөл Дарханы төмөрлөгийн үйлдвэр
нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 4-р сарын 14-ний өдрийн 160-р
тогтоолоор Монгол-Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний
294
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
дагуу байгуулагджээ. Анх жилд 100.0 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин
чадалтай байгуулагдсан боловч хаягдал төмрийн олдцоос шалтгаалан хүчин
чадлынхаа 50-60 хувийг ашиглаж ирсэн байна.
Өнөөгийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Төмөртэй, Төмөр толгой,
Хуст-Уулын орд ашиглах эрхтэй бөгөөд Төмөртэй, Төмөр толгойн ордын төмрийн
хүдрийн ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулан Төмөртэйгээс
жилд 3 сая тн төмрийн хүдэр, зэргэлдээ орших Төмөртолгойн ордоос жилд 2 сая
тн төмрийн хүдэр олборлон боловсруулж экспортын шаардлага хангасан баяжмал
үйлдвэрлэж байв.
Тус үйлдвэр 2009 онд 3.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол
2012 онд 6.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байдаг.
Өнгөрсөн хугацаанд 34 км төмөр зам, (Төмөртэй өртөө, Вагон депо, ачиж буулгах
терминаль, МТЗ ТӨХК-ийн ажилчдын 24 айлын орон сууц), 95 км асфалтан
хучилттай зам, Хандгайт өртөө, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд ачиж
буулгах, терминал ашиглалтанд оржээ.
Дархан, Сэлэнгийн орчмын дээрх гурван ордыг 40-50 жил ашиглах боломжтой
ажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
чиглэлийг тэргүүлэх эгнээнд тусгасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд
У.Хүрэлсүх 2020 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн төмрийн
хүдрийн уурхайн үйл ажиллагаатай танилцахдаа “Улсдаа нэмүү өртөг шингээсэн,
импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, чанар стандартыг хангасан
бүтээгдэхүүн боловсруулж байгаа нь сайшаалтай байна. Уул уурхай, металлургийн
цогцолбор төсөл нь Монгол улсад стратегийн томоохон ач холбогдолтой төсөл
учраас улс төржсөн нөхцөл байдлыг цэглэж, нийгэм, эдийн засгийн хямралыг сөрж
урагшилж байх нь Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй” хэмээжээ.
295
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
3.СТРАТЕГИЙН ЗАРИМ ОРДУУДЫН СУДЛАГДСАН БАЙДАЛ
3.1. Асгатын мөнгөний орд
Ордын судлагдсан байдал Асгат хайрхан
• 1953 онд 1:1000000 масштабын геологийн зураглал,
• 1981-1982 онд 1:200000 масштабын геологийн зураглал,
• 1988-1989 онд 1:50000 масштабын агаарын геофизикийн цогцолбор
зураглал,
• 1977-1979 онд эрэл-үнэлгээний ажил
• 1981-1982 онд эрэл-шалгалт болон 1:50000 масштабын ерөнхий эрэл,
• 1983-1987 онд эрэл үнэлгээний ажил,
• 1987-1990 онд урьдчилсан хайгуул, эрэл үнэлгээний ажил
• 1982-1990 онуудад 1:5000, 1:2000 масштабын топо зураглал, цахилгаан
болон соронзон хайгуулыг тус тус хийсэн байна.
Асгатын мөнгөний ордын хүдрийн биетийн байршлын зураг
296
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ордын нөөц С1 С2 Р1 Р2 Дүн
976.60 1271.20 1827.0 3295.0 7369.80
Нөөцийн зэрэглэл 32791.80 39854.80 54760.0 100030.0 227436.6
Мөнгө , тн 13473.0 18357.90 24613.0 44960.0 101413.9
Зэс, тн 1818.9 1500.90 2881.0 5220.0 11420.8
Сурьма, тн Мян.тонн 2542.0 3860.0 6000.2 10730.0
Висмут, тн
Хүдэр
3.2. Бүрэнхааны фосфоритын орд
Ордын судлагдсан байдал Бүрэнхаан уул
• 1980-81 онд 1:50000 геофизикийн цогцолбор зураглал;
• 1980 онд 1:50000-ны геологийн зураглалыг 3240 км.кв талбайд хийсэн.
Мөн онд 1:25000-ны эрлийн маршрутаар химийн болон бусад төрлийн
шинжилгээ хийсэн.
• 1981-82 онд нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажил;
• 1983 онд нарийвчилсан эрлийн ажил тус тус хийгджээ.
Ордын нөөц: Орд нь нийт 18 хэсэг хүдрийн биетээс бүрдэнэ. Орд нь нөөцийн
хэмжээгээр бие даасан дунд зэргийн ордод хамаарах бөгөөд 1983 онд С1 С2 ба
Р1 зэрэглэлээр, 1984 онд В, С1, С2, Р1 зэрэглэлээр нөөц тооцсон ба ордын нийт
хүдрийн нөөц С1+С2 зэрэглэлээ 192.2 сая.тн, фосфорын нөөц С1+С2=40.52 сая.тн
гэж тооцсон. Ашигт малтмалыг ил аргаар олборлоход карьерийн гүн 80-380 м-т
хэлбэлзэнэ.
Далд аргаар олборлох нөөцийг 1280 м-ийн гүнээр тооцоход А, В, С1 зэргээр
162.6 сая тонн фосфоритын хүдэр, 34.2 сая тонн фосфор байна.
297
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ордын хүдрийн биетүүдийн байршил
3.3. Цагаан суваргын зэс-молибдены орд
Ордын судлагдсан байдал
Цагаан суваргын ордын Сэрвэн сухайтын хэсгийн 1 ба 2-р биет дээр:
• 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил,
• 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул,
• 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлууд тус тус хийгджээ.
298
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Цагаан суваргын ордын орчин
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт” ХХК. Тус компанийн хөрөнгөөр
хийж гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлууд:
• 2001 оноос эхэлсэн 34 400 тууш метр өрөмдлөг;
• Хайгуулын шугамуудад хийсэн геофизик, гүний цахилгаан соронзон хайгуул,
гидрогеологийн судалгаа;
• 24000 га талбайд 1:2000, 500 га талбайд 1:500-ын масштабын топозураглалын
ажил;
• Геологийн зураглалын ажил;
• Эрдэнэт үйлдвэрийн судалгааны төвд 2.5 тонн хүдрийг баяжуулан зэс-
молибдены хам баяжмал гарган авч, уг баяжмалаас цэвэр зэс гаргах
боломжийг судлах зорилгоор CESL, PLATSOL технологийн туршилтыг
Канад улсад гүйцэтгэсэн.
3.4.Гурванбулагийн ураны орд
Тус орд нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос баруун хойш 120 км Баяндун
сумаас зүүн урагш 15 км, Дорнотын ураны ордоос баруун тийш 25 км-ын зайд
оршдог. Орд ашиглах гүний уурхайг 1982 оноос эхлэн олборлох үйлдвэр байгуулах
төслийн дагуу ордын төв хэсэгт жилдээ 400 мян.тн хүдэр олборлох хүчин чадалтай
1-р уурхайн байгууламжийг барих ажил хийгдэж байжээ.
Судлагдсан байдал
• 1943-72 онуудад Хойт Чойбалсангийн хүдрийн районы нутаг дэвсгэрийн
75%-д 1:200000-ны геологийн зураглал,
• 1971 оноос ураны төрөлжсөн судалгаа эхэлж, шалгалтын геологийн
маршрут болон 1:200000-ны гравиметрийн зураглал тус тус хийжээ.
• Ордын талбайн хэмжээнд 1973-76 онуудад эхний үе шатны судалгаагаар
1:50000 ба 1:10000-ны масштабтай геологийн зураглал, 1:25000 ба 1:10000-
ны масштабтай автогамма-спектрометрийн эрэл, 1:10000 масштабын
цахилгаан шугамчилал болон соронзон хайгуул, 1:50000-ны гравиметрийн
ба 1:10000-ны геохимийн зураглалын ажлууд явуулжээ.
299