МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
• ГХА-ын үе шатны ажлуудаар 1:10000-ны стереотопографийн , 1:5000 ба
1:2000-ын масштабын мензулын зураг болон маркшейдерийн ажил ба зэрэг
геофизикийн ажлууд тус тус явуулжээ.
Ордын нөөц:
Эрдэсжилтийн бүс нь 16.5-4 км өргөн, 9 км тасралтгүй үргэлжлэх бөгөөд
хүдрийн дээд биет нь газрын гадаргаас 15-40 м-т байдаг бол гүний хэсэг нь
720 м хүртэл гүнд оршдог байна. Хүдэржилт ихэнхдээ 100-500 м гүнд, хүдрийн
доод биетийн зузаан 0.4-0.9 м, ураны агуулга 0.059-1.109 %, дээд талын биетийн
тархалтын талбай жижиг, зузаан нь 0.4-4.3 м, ураны агуулга 0.063-0.149 %, зарим
баяжсан хэсэгтээ ураны агуулга 0.79-1.109 % хүрнэ. Орд нь хэмжээний хувьд
том, нөөц өсөх боломжтой тул хүдрийн бохирдлыг 23.7%, хүдрийн хаягдлыг
4.3%, уурхайн ажиллах хугацааг 22 жилээр тооцож, техник эдийн засгийн тооцоог
хийж байжээ. Нөөцийн С1 зэрэгт дунджаар 50-400 м-ийн, С2 зэрэгт 400 м-ээс доош
гүнд байрласан хүдрийн нөөцийг хамруулсан байна. 1982-1987 онд нарийвчилсан
хайгуул хийж, ураны хүдрийн нөөцийг С1+С2-10560,0 мян.тн, ураны нөөц С1+С2-
16073 тн гэж тооцсон ажээ.
Дэд бүтэц: Аймаг ба сумуудтай шороон замаар холбогдоно. Ордоос 30 км
зайд нарийн төмөр замаар Чойбалсан-Эрээн цавын төмөр замтай холбогдоно.
Ордын районд Улз /45км урт/, Рашаант, Сэвшүүл зэрэг гол горхиос гадна, олон
тооны булаг шанд бий. 1989 онд Харанорский цахилгаан станцаас өндөр хүчдэлийн
шугамаар холбогдож байсан.
3.5. Дорнотын ураны орд
Орд нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас 50 км, Чойбалсан хотоос хойш
120 км, Дорнот тосгоноос 11 км-т, Сэргэлэн сумаас зүүн хойшоо 65 км-т байрлана.
Судлагдсан байдал:
• 1970 оноос агаарын геофизикийн 1:25000-ны масштабтай зураглал,
• 1:50000, 1:10000-ны геологийн структурийн зураглал, 1:200000-ны
зураглал, 1:50000, 3:10000-ны автогаммаспектрийн эрлийн ажлуудыг тус
тус хийжээ.
300
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
• Ураны гажгийг 1970 онд анх илрүүлж, ордыг 1973 онд нээсэн.
• 1979 онд геологи-хайгуулын ажил,
• 1977-81 онд урьдчилсан хайгуул хийжээ.
Ордын нөөц: Ордын нөөцийг 1990.10.1-ний байдлаар ураны хүдрийн нөөц
С1+С2 зэргээр ЗЗЗЗ1,2 мян.тн, ураны нөөц С1+С2 зэргээр 58933,0 тн гэж тооцсон
байдаг бол 1996.01.01 байдлаар харилцан 15033.4 ба 26203 мян.тонн гэж бүртгэгджээ.
Дорнотын ураны орд нь 80-100 м гүнд орших 16 хүдрийн биеттэй бөгөөд нөөц өсгөх
боломжтойд тооцогдоно.
Зам харилцаа: Дорнот ураны орд нь Чойбалсан хот, Гурванзагал,
Дашбалбар, Баяндун сумуудтай шороон замаар, Чингис хааны вал нэртэй
цэгээс уулын баяжуулах “Эрдэс” үйлдвэр хүртэл 96 км нарийн төмөр замаар 1985
онд холбогдсон байв. Чойбалсан хотоос орд хүртэл 120 км урт автозамтай.
Усан хангамж: Ордын орчим томоохон усан сүлжээ, гадаргуугийн ус байхгүй,
зөвхөн жижиг горхи, цөөрөм нууртай. Усан хангамжийг Эрдэс хотхон дахь цооног,
Улз голоос татсан ус дамжуулах шугамаар гүйцэтгэх боломжтой. Ундны усны нөөц
Улз голын хөндийд 1 мЗ/сек, Сэвсүүл голд 0,125 мЗ/сек. Байдаг.
Эрчим хүч: Оросын холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд
руу татсан өндөр хүчдэлийн 110 квт-ын шугам, 25 мегаваттийн дизелийн цахилгаан
станцтай. Мардайгаас Чойбалсан хот хүртэлх 35 кв-тын модон тулгууртай өндөр
хүчдлийн шугамтай байжээ.
3.6. Мардайн ураны орд
Орд нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас урагш 60 км-т, Гурванзагал сумаас
баруун урагшаа 54 км-т, Чойбалсан хотоос зүүн хойш 120 км-т оршино.
Судлагдсан байдал:
• Ураны илрэлийн гажгийг 1971 онд илрүүлсэн
• Ордыг 1979 онд нээсэн.
• 1970 оноос агаарын геофизикийн 1:25000-ны масштабтай зураглал,
• 1:50000, 1:10000-ны геологи-структурийн зураглал,
• 1:200000-ны хүндийн хүчний зураглал,
• 1:50000, 1:10000-ны автогаммаспектрийн эрлийн ажлуудыг тус тус хийжээ.
301
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Зам харилцаа: Мардайн ураны орд нь Чойбалсан хот, Гурванзагал,
Дашбалбар, Баяндун сумуудтай шороон замаар, Чингис хааны вал гэсэн
цэгээс уулын баяжуулах Эрдэс үйлдвэр хүртэл 96 км нарийн төмөр замаар 1985
онд холбогдсон байв. Чойбалсан хотоос орд хүртэл 120 км авто замтай.
Усан хангамж: 1990-ээд оны эхэнд ус цэвэршүүлэх байгууламжтай, таван
давхар барилга бүхий тосгоны усан хангамжийг “Эрдэс” хот дахь хоногт 28
л-ийн ундаргатай цооног, Улз голоос татсан 20 км урттай ус дамжуулах шугамаар
гуйцэтгэж байжээ.
Эрчим хүч: Оросын холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд
руу татсан өндөр хүчдэлийн 110 квт, 25 мегаваттийн дизелийн цахилгаан станцтай.
Мардайгаас Чойбалсан хот хүртэл 35 кв-тын модон тулгууртай өндөр хүчдлийн
шугам нь Мардайн ураны ордоос зүүн тийш өнгөрөн гардаг байсан.
Ордын нөөц: А. Балансын:
Хүдрийн бүс, биетийн Нөөцийн зэрэг: Хүдрийн нөөц Эрдсийн нөөц
нэр, дугаар, төрөл /Мян.тн/
C2 U-430.0
I C1 404823.0 U-99.0
II C2 52700.0 U-575.0
C1+C2 467113.0 674.0
II бүсийн дүн C1 519813.0 99.0
Ордын нийт дүн C2 52700.0 1005.0
C1+C2 871936.0 1104.0
924636.0
Б. Балансын бус:
Хүдрийн бүс, биетийн нэр, Нөөцийн зэрэг: Хүдрийн нөөц: Эрдсийн нөөц
дугаар, төрөл
1332.8 U-363
I C2 107.9 U-26
II C1 2456.3 U-578.0
C2 2564.2 601.0
II бүсийн дүн C1+C2 107.9 26
Ордын нийт дүн C1 3789.1 941.0
C2 38967.0 967.0
C1+C2
302
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XIV БҮЛЭГ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
ХӨГЖЛИЙГ ХӨТЛӨНӨ
1. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ӨНӨӨГИЙН ОРЧИН БҮРДЭХИЙН ӨМНӨ
2. ШИНЭ НӨХЦӨЛД ШИНЭ ОРЧИН БҮРДСЭН НЬ
3. ОЛОЛТ, СУРГАМЖ
4. УРТ ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
5. ЗАРИМ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТ
303
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ХӨГЖЛИЙГ ХӨТЛӨНӨ
Стратеги гэдэг бол цаг хугацаа, орон зай ашиглах урлаг юм. Би эхнийхэд нь илүү анхаардаг. Орон
зайг нөхөж болно харин алдсан цагийг хэзээ ч үгүй.
Наполеон Бонапарте
1. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ӨНӨӨГИЙН ОРЧИН БҮРДЭХИЙН ӨМНӨ
Аливаа улс орны хөгжилд хууль, эрх зүйн орчин шийдвэрлэх нөлөөтэй гэдэг
нь түүхийн явцад батлагдсаар байна. Харин тэдгээрийг батлан гаргах түүхэн
нөхцөл, хэрэгжилтийн явц нь сонирхолтой, бүр сургамжтай юм. Үүнийг манай
улсын хөгжлийн түүх ч тод харуулж байгаа бөгөөд уул уурхайн хөгжлийн сүүлийн
30 жилийн түүхийг ашигт малтмал тойрсон хууль, эрх зүйн орчны түүхээс салгаж
ойлгох аргагүй ажээ.
Өнөөгийн Монгол Улсад ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр баримт
бичгийн хэлбэрээр хадгалагдан үлдсэн түүхийн гэрч материал ховор юм. Харин
1911 онд тусгаар улс болсноо зарласны дараа 1913 оны өвлийн дунд сард Богд
хаант Засгийн газраас хуулийн төсөл боловсруулан Богд хаанд уламжлан зарлиг
гаргуулж 38 зүйлтэй “Хязгаарын доторхи олон зүйлийн уурхайг нээн шийтгүүлэх
дүрэм хэмжээ”- хэмээх эрх зүйн акт гаргаж байсан нь түүхийн бодит баримт
болжээ. Энэ дүрмийн үзэл санааг уламжлан харгалзаж Ардын засагт Монгол
Улсын уурхайн дүрмийг 1923 оны 8-р сарын 20 -нд 52 зүйлтэйгээр гаргасан байдаг
билээ.
Богд хааны зарлигаар батламжлагдсан дүрэм, хэмжээ нь нэгэнт нээгдсэн ашигт
малтмалын ордын ашиглалтын хэм хэмжээг зохицуулахаар байсан бол Ардын
засгийн 1923 оны Уул уурхайн дүрэмд “1-р зүйл: Монгол Улсын хязгаарын доторх
бүх газрын албан уурхайг цөм Монгол ардын засагт улсын хөрөнгө болгосугай”
гэж тэмдэглэсэн нь удаа дараа өөрчлөгдөөд байгаа өнөөгийн Үндсэн хуулийн 6-р
зүйлийн заалтуудыг хадгалах үндсэн зарчим байжээ. Түүнчлэн “Бас энэхүү дүрмийг
тогтоохын урьд 2-р зүйлд дурьдсан олон зүйлийн уурхайг малтах, ашиглахаар
түрээслэсэн буй концесс зэргийг эргэн олгосон нь бий аваас цөм устгамой. 2-р
зүйл: Аливаа дотоод, гадаадын энгийн хүмүүс ба хоршоо нэр дор алт, мөнгө
төмөр, зэс, тугалга зэргийн металл ба чулуун нүүрс, бал чулуу, хүхэр, чулууны
шөрмөс зэргийг минерал хэмээх ба гал бадрах тосны зүйлүүдийг малтах зэрэг
олгож ямарч хүмүүс сүлд тахилга ба харшлал үгүй газар нэр бүхий зүйлүүдийг
энэхүү дүрмийн ёсоор тэмтрэн очиж малтаж болмой. Үүнд эрдэнэ чулууны зүйл
үл ормой” гэсэн байна. Сонирхолтой нь энэ дүрмийн эцсийн 52-р зүйлд “Улсын
ашигт нийлүүлэлцэх бүгд уурхайн үйлдвэрийг бадруулахад дөхөм болох аваас
үлэмжхэн хөрөнгө бүхий хүмүүс лугаа зүй зохисыг үзэж эл дүрмээс өөрчлөн
хэлэлцэж тусгай гэрээ тогтоож болмой” гэсэн байлаа. Энэ бол тухайн үеийн төр,
засаг уул уурхайн салбартаа ямар уян хатан бодлого барьдаг байсныг харуулах
бөгөөд дараа үеийнхэн төрийн бодлогын энэ уламжлалыг хадгалан ажиллаж
байсан нь салбарын хөгжлийн 100 жилийн түүх харуулна. Үнэхээр бахархмаар.
Монгол төрийн энэхүү ухаалаг зарчим 1990 оны үүд хүртэл өгөөжөө өгөн үйлчилж
нийгэм-улс төрийн өөрчлөлт, шинэчлэлтийн үетэй залгуулсан юм.
304
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ардын хувьсгал ялснаас хойшхи 50 гаруй жилийн дараа буюу 1970-аад оны
төгсгөл, 80-аад оны эхэн үеийн гадаад улс, төрийн байдал зуугуухан өөрчлөгдөж
эхлэн нэгэн хэвшмэл, царцанги байдлаас салах оролдлогууд хийгдэж эхэлжээ.
Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байсан 1976 оны 9-р сарын 9-нд өмнөд
хөршийн 83 настай удирдагч Мао Цэдун нас барж 1977 онд реформатор Дэн Сяопин
улс төрийн тавцанд эргэн ирж орны хоёрдугаар хүн болжээ. Энэ үед ХКН-ын дотор
улс орны цаашдын хөгжлийн тухай хуучныг баримтлагч Хуа Гофэн, шинэчлэгч
Дэн Сяопиний бүлэг хоорондын үзэл санааны тэмцэл хүчтэй өрнөж байжээ. Дэн
Сяопин 1977 оны 8-р сард болсон ХКН-ын 11-р их хурал дээр Хуа Гофэний тавьсан
4 цагийн илтгэлийн дараа “хоосон яриаг бага, цуцалтгүй хөдөлмөр их хэрэгтэй
байна” гэсэн бол 1978 оны 12-р сарын 12-18-нд болсон 3-р бүгд хурал дээрээ
“хэрвээ аль нэг нам, төр, үндэстэн зөвхөн өнгөрсөн зүйл дээр тулгуурлах, тэр
нь сэтгэлгээ царцаах боломжтой байгаад сохор итгэл өнгө өнгөөр цэцэглэх
юм бол амьдрал тэтгэх хүчин тасалдах бөгөөд ийм нам, үндэстэн сөнөх болно”
гэж байлаа. Энэ өдрүүдэд хожим нь дэлхийн зэсийн аварга том арван үйлдвэрийн
нэг болох Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг БНМАУ-ын
удирдагч Ю.Цэдэнбал нээн ашиглалтанд оруулж байжээ. Тэрээр ЗХУ-ын БНХАУ-
тай харилцаагаа хэвийн болгох гэсэн бодлогод нэгэн тээг болтлоо ажиллаж байсан
нэгэн билээ.
Энэ үед БНХАУ-ын гадаадтай нээлттэй харилцах гэсэн бодлого нь тэр чигээрээ
“Барууны орнууд”-тай харьцахад чиглэн 1978 оны сүүлээр Дэн Сяопин БНХАУ-д
Японы томоохон хөрөнгө оруулалтыг татах талаар Токиод хэлэлцээ хийсэн бөгөөд
1979 оны 1-р сард АНУ-тай дипломат харилцаа тогтоосны дараа 2-р сард нь АНУ-д
айлчлан Хятадад хөрөнгө оруулалт хийлгэх төдийгүй ЗХУ-ын эсрэг өргөн фронт
байгуулах, “стратегийн түншлэл”-ийн тухай ч хэлэлцсэн байна. Энэ зорилгоор
Кампучийн Пол Потын дэглэмийг унагахад Вьетнамын сайн дурын цэрэг оролцсоныг
далимдуулан өөрийгөө хамгаалах сөрөг цохилт нэрээр 1979 оны 3-р сард ЗХУ-ын
холбоотон БНСВУ-д цэрэглэн халдаж байсан гэж судлаачид үздэг билээ. Энэ үед
Зөвлөлтийн талыг баримтлагч Монгол, Вьетнам улсын харилцаа дээд төвшинд,
1961 оны Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээтэй, түүнийгээ 1979 онд
шинэчлэн баталсан байв. Зөвлөлтийн эдийн засаг, цэргийн дэмжлэгтэй БНМАУ
хойт нутагтай нь, БНСВУ өмнөд нутагтай нь шууд хил залгаа оршдог нь БНХАУ-ын
гадаад бодлогод үлэмж нөлөөтэй байлаа.
БНХАУ, АНУ-ын харилцаанд өөрчлөлт гарч эхэлсэн 1979 оны дундуур 7-р
сарын 15-18-нд Австрийн Вена хотод ЗХУ-ын удирдагч Л.И.Брежнев, АНУ-ын
ерөнхийлөгч Ж.Картер нар хоёр улсын “Стратегийн зэвсгийг хязгаарлах тухай
гэрээ-2”-т гарын үсэг зурсан (гэрээ батлагдаагүй) бөгөөд энэ уулзалтын үеээр
бусад олон асуудлаар санал солилцож байсны дотор Америк-Хятадын харилцааны
асуудал ч орж байсан бөгөөд үзэл суртал давамгайлж байсан ч уулзалт улс төр,
сэтгэл зүйн ач холбогдолтой болжээ. Гэвч энэ уулзалтын дараа 1979 оны 12-р
сард Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсноор АНУ Европт дунд тусгалын цөмийн
пуужингаа байрлуулж Хятадтай харилцаагаа улам тэлж эхэлжээ. Энэ бүгд ЗХУ-
ын гадаад, дотоод бодлогод өөрчлөлт оруулах эхлэл тавигдахад нөлөөлж үүнд
БНХАУ-ын шахалтаар БНМАУ-аас цэргээ гаргах асуудал хамаарч байлаа. Гэтэл
“Хятадын аюулаас” байнга эмээдэг Ю.Цэдэнбал дарга ч Зөвлөлтийн цэргийг гаргах
хүсэлгүй байлаа. Түүний Хятадын эсрэг үзэл бодол, үйл ажиллагаа ЗХУ-ын БНХАУ-
тай ойртож харилцаагаа хэвийн болгох гэсэн улс төрийн бодлогод харш байсан юм.
305
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Өмнөд хөрш орны эдийн засгийн хүчин чадал нэмэгдэж байгаа нь ч нүдний
өмнө ил болжээ.
Түүнчлэн дайран дээр давс гэгчээр ЗХУ-ын зээл, тусламжаар баригдсан
Эрдэнэтийн үйлдвэрийн зэсийн баяжмалын арилжаа хоёр улсын анх байгуулсан
гэрээний нөхцөлүүдийн улмаас БНМАУ-д алдагдал авчирч байгаа нь 1980-аад оны
эхнээс мэдэгдэж эхэлсэн байв. Энэ үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийг ямар ч
гэсэн байгуулан аж үйлдвэрийн том төвтэй болох гэж зүтгэсэн Монголын удирдагч
Ю.Цэдэнбал гэрээнд гарсан алдааг засах гэж оролдож эхлэв. Гэвч “хүйтэн дайны”
үед ЗХУ-ын геополитикийн бодлогоо хэрэгжүүлэх гэж дэлхийн олон улс оронд
үзүүлсэн тусламж, цацсан хөрөнгө, Афганы дайн, зэвсгээр хөөцөлдсөний улмаас
ЗХУ-д үүссэн эдийн засгийн хүндрэл, БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгох
гэсэн оролдлого нь түүнийг Монголын улс төрийн тавцангаас 1984 оны намар
зайлуулахад хүргэжээ.
Харин Монголын удирдагчид уул уурхайн үйлдвэрүүд байгуулахад дан ганц
үзэл суртал, үзэмж, урам зоригоос гадна өөрийн Үндсэн хуулийн үзэл санаанд
тулгуурласан хууль, эрх зүйн нөхцөлөө бүрдүүлэх шаардлагатай, тэр нь газрын
хэвлий дэх ашигт малтмалын орд сонирхогч аливаа талтай гэрээ хэлэлцээр хийхэд
нэн чухал болохыг мэдэрсэн ажээ.
Ингээд өөрийн орны нутаг дэвсгэр дээрх ашигт малтмалын ордын хайгуул,
олборлолттой холбоотой бүхий асуудлыг зохицуулж байх учиртай “Газрын хэвлийн
тухай” хуулиа 1988 оны 11-р сарын 29-нд батлан гаргажээ. Энэ бол том дэвшил
байлаа. Гэхдээ гадаад нөхцөл байдал өөрчлөгдөн гадаадын хөрөнгө оруулагчдад
зориулсан нээлттэй бодлого явуулах болсон 1990 оноос хойш түүнийг өргөтгөн
шинэчлэх, эсвэл ашигт малтмалын ордын хайгуул, олборлотын тухай шинэ хууль
гаргах шаардлага үүсчээ.
2. ШИНЭ НӨХЦӨЛД ШИНЭ ОРЧИН БҮРДСЭН НЬ
Нийгэм-эдийн засгийн нөхцөл, байдал түргэн хурдацтай өөрчлөгдөж байсан
тул Монгол Улсын Их хурал 1994 оны 9-р сарын 30-нд “Ашигт малтмалын тухай”
хууль батлаж 1995 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон билээ.
“Газрын хэвлийн тухай” хууль нь уламжлалт үндсэн зарчим, хэм хэмжээг барин
эдийн засгийн бусад салбарт үйлчилж байсан тул түүнийг зах зээлийн эдийн засгийн
шилжилтийн үетэй нийцүүлэхээр түүнд 1994 оны 12-р сарын 5-ны өдөр өөрчлөлт
оруулжээ. Ингэснээр энэ хоёр хууль геологи, уул уурхайн салбарт зэрэгцэн үйлчилж
байв. Гэхдээ газрын хэвлийг уурхайлан олборлох харилцааг Ашигт малтмалын
тухай хууль давамгайлан зохицуулах болов. Учир нь “Газрын хэвлийн тухай “
хуулийн 10-р зүйлийн 2-т “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт
малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар
зохицуулна” гэж 1994 оны 12-р сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн байлаа. Өөрөөр
хэлбэл “Газрын хэвлийн тухай” хууль ашигт малтмалын салбарын эх хууль нь болж
“Ашигт малтмалын тухай” болон бусад холбогдох харилцааг зохицуулах органик
хуулиуд гарч эхэлсэн байна. Гэвч 1994 оноос өмнө 1990-ээд оны эхээр хайгуул,
олборлолтын эрх олгох асуудлыг хариуцаж байсан төрийн байгууллагууд, Геологи,
эрдэс баялгийн яам “Газрын хэвлийн тухай” хуулийг хэрэгжүүлэх туршлага дутуу,
холбогдох нарийвчилсан дүрэм журмууд гаргаж амжаагүй байлаа. Нөгөө талаас
“Алт” хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага шахалт үзүүлж байв.
306
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 12-р сард гаргасан 74-р тогтоолоор
алт олборлохыг өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөөд
байлаа. Эхний ээлжинд 15 хоршоо, компани, ХЭАА-нууд өөрийн хөрөнгөөр алтны
шороон ордын илрэлүүд дээр 1993 онд хайгуулын ажил явуулах зөвшөөрлийг ГЭБЯ-
наас авсан байжээ. Тэдгээрийн зарим нь шинэдэж судалгааны ажлаа хугацаандаа
дуусгаагүй тул гэрээг сунгах шаардлагатай байлаа. Мөн 1994 онд алтны шороон
ордын эрэл, хайгуулын ажил явуулахаар 65 байгууллагын 105 хүсэлт шинэ
ЭХГУУЯ-ны Геологи, шинжилгээний газарт ирүүлсэн байв. Ийм учраас ГЭБЯ-ны
сайдын тушаалаар баталсан хайгуулын лиценз олгох түр журам, ГЭБЯ-ны Сайдын
зөвлөлийн 1994 оны 1-р сарын 10-нд гаргасан хайгуулын лиценз олгох үндсэн
зарчмуудыг баримтлан дээрх өргөдөл, хүсэлтэнд судалгаа хийж 39 лицензи олгох
шийдвэр 1994 оны 4-р сард гаргаж байжээ. Засгийн газрын “Алт” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх амжилттай эхэлсэн ч алтны хайгуул, олборлолтын чиглэлээр алдаа
дутагдлууд дээр доргүй гарч байв. Тухайлбал 1994 оны Ашигт малтмалын тухай
хууль гарахаас өмнөхөн, 6-р сард өөрийн хөрөнгөөр хайгуул хийж байсан нэр бүхий
компанийн ажлыг ЭХГУУУХГ-ын байцаагчид газар дээр нь шалгаж үзэхэд гэрээт
хугацаанд төлөвлөсөн ажлаа дуусгаагүй, хугацаа сунгуулаагүй, өөр газар нэмж
хайгуул хийсэн, олборлолтонд зохих журмын дагуу бэтгэгдээгүй нөөцийг олборлож
эхэлсэн, харин төрийн захиргааны төв байгууллагын дарга, мэргэжилтнүүд энэ
байдлыг эс тоон уурхайн эдэлбэр олгосон зэрэг зөрчил илэрч байлаа.
“Ашигт малтмалын тухай” 1994 оны хууль зөвхөн эрдэс баялгийн хайгуул,
олборлолтын харилцааг зохицуулах чиглэлээр гарсан нь дэвшил байлаа. Энэ
хуулийн ”Өргөдлийг хянан үзэх, тусгай зөвшөөрөл олгох” 11-р зүйлийн 8-д
“Тусгай зөвшөөрөл олгогч байгууллага нь өрсөлдөгчийн санал, төсөл адил байгаа
тохиолдолд өргөдөл хүлээн авсан дарааллыг харгалзан үзнэ” гэсэн нь 1997 оны
хуулийн тусгай зөвшөөрөл олгох үндсэн зарчим болон хадгалагдсан бөгөөд тусгай
зөвшөөрөл олгоход субъектив хүчин зүйл нөлөөлөхийг хаах зорилготой заалт
байсан юм.
“Ашигт малтмалын тухай” 1994 оны хууль гарсны дараа орд ашиглах болон
хайгуул хийх зөвшөөрөл олгох, байгаль орчныг хамгаалах барьцааны хөрөнгө,
төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал тооцох тухай 4 хавсралт бүхий
Засгийн газрын 1995 оны 28-р тогтоол гарсан байна. Түүний 1-р хавсралт, “Ашигт
малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 5-д “Улсын төсвийн
хөрөнгөөр хайгуул хийсэн, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь
“Ашигт малтмалын тухай хууль”-д заасан хугацаанд орд ашиглах тусгай зөвшөөрөл
авах өргөдөл гаргаагүй бол тус ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг сонирхогчдыг
өрсөлдүүлэн шалгаруулах замаар олгож болно”, 6-д “...өргөдөл хүлээн авах
хугацаа, эцсийн шалгаруулалт хийх журмын тухай мэдээллийг төрийн төв хэвлэлд
нийтлүүлэн эцсийн шалгаруулаллт хийхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд
зарлан мэдээлнэ” гэжээ.
Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 1996 онд болж ардчилсан хүчний
төлөөлөгчид УИХ-д дийлэнх болсны дараа шинээр эмхлэгдсэн Засгийн газар
Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн зөвлөлгөө, тусламжтайгаар “Ашигт малтмалын
тухай” шинэ хуулийн төслийг 1997 оны 4-р сард боловсруулж дуусан УИХ-д өргөн
барьжээ. Энэ хууль батлагдан 1997 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.
Төсөлд өмнөх 1994 оны хуулинд заасан АМНАТ-ийн хэмжээ 1.5-12.5% хувь байгаа
нь бусад орнуудынхаас их, энэ талаар тусдаа хууль гаргах гэж байгаа нь хөрөнгө
307
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
оруулагчдын ашиг сонирхолд нийцэхгүй тул 2.5%-иар тогтоох санал тусгасан
байна. Үүнээс өмнө 1996 оны 8-р сарын 07-нд шинэ Засгийн газрын Байгаль орчин,
Сангийн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд нар хамтран “Ашигт малтмал ашигласны
төлбөрийн тухай” хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг №132/222/4 тоот
тушаалаар томилсон байв.
АМНАТ-ийн хэмжээ байнга асуудал дагуулж ирсэн ажээ. Тухайн үед хийсэн
судалгаанаас үзэхэд Чили улсад АМНАТ байдаггүй байв. АМНАТ-ийн хэмжээг
1994 оны хуулийн 33-р зүйлийг үндэслэн төрийн өмчийн зохих шатны байгууллага
байсан “Монгол-эрдэнэ” Холдинг компани ЭХГУУ-н Сайдын тушаалын дагуу орд
түрээслүүлэгчийн үүрэг гүйцэтгэн түрээсийн гэрээ байгуулахдаа ордын онцлогийг
харгалзан нөөцийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож байв. Дээрх хуулийн 35-р
зүйлд УИХ, Засгийн газар нөөц ашигласны төлбөрийн тарифийг 12.5% -д багтаан
тогтоохоор заасан нь батлагдан гараагүй байжээ. 1990 оноос өмчийн олон
хэвшилтэй болж эхэлсэн Монгол Улсад тулгамдсан олон асуудлууд, тэднийг
шийдвэрлэх туршлага байхгүй байлаа.
АМНАТ-ийн хэмжээг 2.5% болгон тогтоохоор 1997 оны хуулинд оруулах
үндэслэл нь борлуулалтын орлогоос шууд авдаг АМНАТ-ийн 2.5% нь татвар төлөх
ашгийн хэмжээг өсгөнө гэсэн энгийн тооцоо байв. Тухайн үед ашгийн татвар 40%
байжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал нөхөн төлүүлэх
асуудал ч хүнд байв. 1994 оны хуулинд тодорхой заалт байсан ч ямар төлбөр
хийлгэж чадаагүй байлаа. Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам 1996 оноос эхлэн энэ
талаар анхаарч 1997 оны эхээр хамтарсан тушаал гаргаж байв. Гэхдээ энэ ажил
1998 оны эхнээс АМХЭГ-ын Уул уурхайн албаны хүчин чармайлтаар урагшилж
эхэлжээ.
1990-ээд оны эхээр үндэсний хөрөнгөтнүүдийн сураг ч үгүй, хүнсний барааны
талоноор өдрөө залгуулж байсан Монголчууддаа эх орны газрын хэвлийн баялгаа
ашиглах нэг гарааны боломж олгоход 1997 оны хуулийн үндсэн нэг гол үзэл санаа
оршиж байв. Үүний илрэл нь тухайн үеийн Монголчуудын цалин хөлс, өдөр тутмын
амьжиргааны өртөгтэй нийцүүлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад
50 мянган төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн төлбөр нэг га-д
эхний жилд 0.05, 2,3 дахь жилд 0.1, 4,5 дахь жилд 1.0, 6,7 дахь жилд 1.5 ам.доллар
байсан бол ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 1 га-д эхний 3 жилд 3.0, 4.5
дах жилд 7.5, 6 дах жилээс эхлэн 10 ам.доллар байхаар энэ хуулинд тусгасан
явдал юм.
Үүнийг мэдэрсэн жирийн ард, иргэд шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж
эхэлсэн 1997 оны 7-р сарын 1-ний өглөө Геологи, уул уурхайн кадастрын албаны
үүдэнд дугаарлан зогсож тус хуулийн бас нэг онцгой зарчим “хэн түрүүлж ирсэн нь
түрүүлж авах”-аар өрсөлдөн заримын үед хүнд нөхцөл үүсэж зохицуулах шаардлага
ч гарч байлаа. Үүнийг тус алба байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хийсэн
түүхийн баримтат кинонд тодорхой харуулсан байдаг. Энэ үеэс эхлэн Ашигт
малтмалын хэрэг эрхлэх газарт ирсэн нийт албан тоот, өргөдлийн тоо Цагдаагийн
байгууллагад ирдэг хэмжээнээс дутахгүй олон болтлоо олширсныг архивийн үзлэг
шалгалтын явцад тодорсон байдаг.
“Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу уул уурхайн том төсөл хэрэгжүүлэхийг
зорьсон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж
байсанч тус хуулинд удаа дараа өөрчлөлт орж байлаа. Тухайлбал, 1999-2003 онд
308
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
жил дараалан, нийтдээ 21 нэмэлт өөрчлөлт орж улмаар 2006 онд хамгийн том
нэмэлт өөрчлөлтөө хийсэнч түүнээс хойш дахин 20 гаруй удаа нэмэлт өөрчлөлт
хийгдсэн билээ. Одоо ч үргэлжилсээр байна. Бүр хайгуулын тусгай зөвшөөрөл
олгохыг ч царцааж байлаа. Өөрчлөлт болгоны шалтгаан олны нүдний өмнө
ил ч хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй гэсэн нэр хаяг Монгол Улс зүүсээр л
байна. Гэхдээ үндэсний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчид хүчээ авч мэргэжлийн
байгууллагууд энэ бүхнийг даван туулж бэхэжсээр байна. Гэхдээ ялагдаж цаг, нөөц
алдаж байсан үе бий. Харин зарим шалтгаан нь хууль тогтоогчдын зүгээс гарч
байсан нь харамсалтай билээ. Үүний нэг жишээ нь 2005-2006 онд ÓÈÕ-ûí ãèø¿¿í
Î.Ýíõñàéõàíû ñàíàà÷èëñàí уóë óóðõàéí ñàëáàðûí òàòâàð, ëèöåíç îëãîëòòîé
õîëáîîòîé äýâøèãäýæ áàéãàà øèíý ñàíàëууд буюу õóóëèéí òºñë¿¿ä юм. Түүний
гаргасан саналын талаар АМГТХЭГ, салбарын төрийн бус байгууллагууд, МУУҮА,
эрдэмтэн судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж байжээ. Гэвч эрхийн давуу
талаа ашиглан харалган бодлогоо батлуулж чадаж байжээ. Тухайлбал, ийм нэгн
түүх үлджээ.
ÓÈÕ-ûí ãèø¿¿í Àøèãò ìàëòìàë, ãàçðûí òîñíû õýðýã ýðõëýõ
Î.Ýíõñàéõàí: ãàçðûí санал, òàéëáàð
Àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãûí îðëîãûí àëáàí òàòâàð
1 “Àøèãò ìàëòìàë Õóóëèíä îðóóëàõ ýíý ººð÷ëºëòèéí òîìú¸îëîë
îëáîðëîäîã àæ àõóéí îéëãîìæã¿é áàéíà. Æèëèéí îðëîãî íü 10 òýð áóì
íýãæèéí õóâüä 10 òýð áóì òºãðºã ¿¿, ýñâýë òàòâàð òºëºõ àøèã íü 10 òýð
òºãðºãººñ äýýø õýìæýýíèé áóì òºãðºã ¿¿ ãýäãèéã òîäðóóëàõ øààðäëàãàòàé.
àëáàí òàòâàð íîãäóóëàõ ßìàð ÷ òîõèîëäîëä æèëèéí îðëîãîä 50 õóâèéí
æèëèéí îðëîãîä 50 õóâèàð òàòâàð íîãäóóëíà ãýäýã áàéæ áîëîõã¿é ¿ç¿¿ëýëò.
òàòâàð íîãäóóëíà” ãýæ Áîðëóóëàëòûí îðëîãîä îíîãäóóëæ áàéãàà
ººð÷ëºëò îðóóëàõ àëèâàà òàòâàðûí õóâü õºðºí㺠îðóóëàã÷äàä
òààã¿é íºëºº ¿ç¿¿ëäýã. Àæ àõóéí íýãæ¿¿äýä
òîì, æèæèã ãýõã¿éãýýð òàòâàðûí íýã ë òîãòîëöîî
¿éë÷èëäýã áàéõ íü ç¿éòýé. ßìàð íýã ÿëãàâàð
ãàðãàõ íü ñºðºã ¿ð äàãàâàð áèé áîëãîäîã ó÷èð
ìàíàé óëñ òàòâàðûí íýã øàòëàëòàé áîëîõûã
çîðüæ áàéíà..
2 1 ä¿ãýýð çààëòàнд àëò, Àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãóóäàä ãàäààä,
çýñ, í¿¿ðñ îëáîðëîëò äîòîîäûí ãýæ ÿëãàâàðëàõã¿éãýýð àëèâàà
õàìààðàõã¿é. Õàðèí àëò, íýã òàòâàðûí õºíãºëºëò ¿ç¿¿ëýõã¿é, õàðèí
çýñ, í¿¿ðñèéã õàãàñ áîëîí Àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãûí îðëîãûí àëáàí
á¿òýí áîëîâñðóóëñàí òàòâàðûã îëîí óëñûí äóíäàæ òºâøèíä áîëãîí
òîõèîëäîëä ýõíèé 2 æèëèéí íýã øàòëàëòàé áàéëãàõ ÷èãëýë áàðèõ íü ç¿éòýé.
õóãàöààíä ÷ºëººëæ,
äàðààãèéí 3 æèëä 50
õóâèàð õºíãºëíº” ãýæ ñàíàë
áîëîâñðóóëæ
309
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ýêñïîðòûí ãààëèéí òàòâàðûí òàëààð
3 ÍýãóíöàëòËîíäîíãèéíáèðæ Àëòíû ¿íý äýëõèéí çàõ çýýë äýýð ýðýëò, íèéë¿¿ëýëò
äýýð 370-400 àì.äîëëàðûí áîëîí óëñ òºðèéí ó÷èð øàëòãààíààð áàéíãà
õîîðîíä ¿íýòýé áàéâàë óã ººð÷ëºãäºæ èðñýí áºãººä 90-ýýä îíû ýöñýýð óíö
¿íèéí 370-ààñ äýýø äàâñàí àëòíû ¿íý 250 àì.äîëëàð õ¿ðòëýý áóóð÷ áàéñíàà
òîî õýìæýýíýýñ 50 õóâèàð ºíººäðèéí áàéäëààð 426 àì.äîëëàð áîëîîä áàéíà.
áîäîæ, 400 àì.äîëëàðààñ Èéìýýñ Ìîíãîë Óëñûí àëèâàà õóóëèíä àëòíû ¿íèéã
äýýø ¿íýòýé áàéâàë 400- òºä, ºä áàéâàë ãýæ çààæ îðóóëàõ íü çîõèìæã¿é
ààñ äàâñàí òîî õýìæýýíýýñ áºãººä àëòíû ¿íý ºñ÷, áóóðñàí òîõèîëäîëä òóõàéí
100 õóâèàð òóñ òóñ áîäîæ óëñ îðîíä ¿éë÷èëæ áàéãàà òàòâàðûí õóóëèéí äàãóó
ýêñïîðòëîæ áàéãàà àëòíû ºãººæ, àëäàãäàë íü òóõàéí öàã ¿åäýý èëýðõèéëýãäýí
íýã êèëîãðàìì òóòàìä ÿâäàã. Àëòíû ¿íý äýëõèéí çàõ çýýë äýýð ºñâºë
ýêñïîðòûí ãààëèéí òàòâàð îëáîðëîæ áàéãàà êîìïàíèä ÷ òýð, îëáîðëîõ ýðõ
íîãäóóëñóãàé. îëãîñîí òóõàéí óëñàä ÷ òàòâàðûí õóóëèéíõ íü äàãóó
/íýãýíò áàéãóóëñàí òîãòâîðòîé áàéäëûí ãýðýýíèé
íºõöºë õàðãàëçàõã¿éãýýð/ àøèãòàé áàéäàã.
4 Íýã òîíí öýâýð çýñ Äýýðõèòýé àäèë òàéëáàð ºãнө. ¯Õß ч òîäîðõîé
Ëîíäîíãèéí ìåòàëëûí áèðæ ñàíàë ºãñºí áàéгаа.
äýýð 2700-3000 àì. äîëëàð
õîîðîíä ¿íýòýé áàéâàë óã
¿íèéí 2700-ãààñ äàâñàí
òîî õýìæýýíýýñ 50 õóâèàð
áîäîæ, 3000 àì.äîëëàðààñ
äýýø ¿íýòýé áàéâàë 3000-
ààñ äàâñàí òîî õýìæýýíýýñ
100 õóâèàð òóñ òóñ áîäîæ
ýêñïîðòëîæ áàéãàà çýñèéí
áàÿæìàëûí 1 òîíí òóòàìä
ýêñïîðòûí ãààëèéí òàòâàð
íîãäóóëñóãàé.
Ëèöåíçèéí òàëààð
5-6 “Óëñûí ýäèéí çàñàãò Èéì àñóóäàëä îëîí óëñûí ñàíõ¿¿ãèéí
ìýäýãäýõ¿éö íºëºº ¿ç¿¿ëýõ áàéãóóëëàãà îðîëöîõ ñîíèðõîëã¿é áàéäàã.
òîìîîõîí îðä ãàçðûã Ìîíãîë óëñûí ýäèéí çàñàãò ýðäýñ áàÿëãèéí
îëîí óëñûí ñàíõ¿¿ãèéí ñàëáàðûã õºãæ¿¿ëýõ íü íýí ÷óõàë à÷
áàéãóóëëàãûí øóóä õîëáîãäîëòîé ãýæ ¿çýæ áàéñàí Äýëõèéí
îðîëöîîòîé àøèãëàäàã áàíêíû òóñëàìæòàéãààð Àøèãò ìàëòìàëûí
áàéõ àñóóäëûã øèéäâýðëýõ” òóõàé õóóëèéã áîëîâñðóóëñàí òóë çàðèì õóâü
õ¿ì¿¿ñèéí ç¿ãýýñ ãàäààäûí çàõèà äààëãàâðààð
ýõ îðíû ýäèéí çàñàãò õîõèðîëòîé õóóëü
áîëîâñðóóëñàí ãýæ ø¿¿ìæèëäýã. Òóõàéí òàëáàéä
ýðñäýë ãàðãàí õàéãóóë õèéæ îðä èëð¿¿ëñýí
êîìïàíè Ìîíãîë Óëñûí õóóëü òîãòîîìæèéí
äàãóó ººðèéí áîëîâñðóóëñàí ÒÝǯ, ñàíõ¿¿ãèéí
áîëîìæèä òóëãóóðëàí àøèãëàõ ýðõòýé áàéõ íü
ç¿éòýé.
310
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
7-8 Àøèãò ìàëòìàëûí òóõàé Õàéãóóëûí ëèöåíçèéí òºëáºðèéã õàðüöàíãóé
õóóëèéí 24 ä¿ãýýð ç¿éëèéí 2 áàãà õýìæýýãýýð òîãòîîñîí íü ãåîëîãè, óóë
äàõü õýñãèéí 1 äýõü çààëòûã óóðõàéí ñàëáàðò õºðºí㺠îðóóëàã÷äûí õ¿÷ýýð
“õàéãóóëûí ëèöåíçèéí ºðãºí óóäàì íóòàãòàà àøèãò ìàëòìàëûí òºð뺺ñ
ýõíèé æèëä 0.1 àì.äîëëàð, þó, õýäèé õýìæýýòýé áàéãààã ýõëýýä õóâèéí
2 äàõü æèëä 0.2 àì.äîëëàð” õºðºí㺠îðóóëàëòûí õ¿÷ýýð ñóäëàæ ¿çýõ, óëìààð
ãýæ ººð÷ëºí íàéðóóëñóãàé. óëñûí òºñâèéí õºðºí㺺ð õèéõ áîëîìæã¿é ãàçàð
Àøèãò ìàëòìàëûí òóõàé íóòãèéí ãåîëîãèéí ìýäýýëýëòýé áîëîõ ãýñýí
õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí çîðèëãîòîé áàéñàí þì. Ãýâ÷ òîìîîõîí òàëáàé
12 äàõü õýñãèéí “3 æèëèéí àâààä òîäîðõîé àæèë õèéõã¿é áàéãàà ëèöåíç
õóãàöààòàé” ãýñíèéã “2 ýçýìøèã÷äèéí òàëáàéã áàãàñãàõ çîðèëãîîð íýã
æèëèéí õóãàöààòàé “ãýæ, ãà-ä îíîãäîõ òºëáºðèéí õýìæýýã íýìýãä¿¿ëýõýä
24 ä¿ãýýð ç¿éëèéí 3 äàõü áîëîõã¿é ç¿éëã¿é. Õàðèí õàéãóóëûí àæèëä
õýñãèéí 1 äýõü çààëòûí çàðàõ õºðºí㺠õîìñ äîòîîäûí êîìïàíèóäûã
“5.0” ãýñíèéã “10.0”, 2 äàõü õ¿íä áàéäàëä îðóóëñíààð õºðºí㺠èõòýé
çààëòûí “7.5” ãýñíèéã ãàäààäûí êîìïàíèóä äîòîîäûíõíû ñîíèðõîæ
“15.0”, 3 äàõü õýñãèéí áîëîõ òàëáàéã àâàõ íºõöºë áèé áîëãîõã¿é
“2.5” õóâüòàé ãýñíèéã “15.0 áàéõààñ ñýðýìæëýõ õýìæýýíä òºëáºðèéí
õóâüòàé òýíö¿¿” ãýæ òóñ òóñ õýìæýýã òîãòîîõ íü ç¿éòýé áàéíà.
ººð÷èëñ¿ãýé.
9 Àøèãò ìàëòìàëûí òóõàé Õàéãóóëûí òîìîîõîí òºñºë õýðýãæ¿¿ëæ
õóóëèéí 15 äóãààð ç¿éë, áàéãàà êîìïàíèä õóóëèéí äàãóóõ 3+2+2=7 æèë
24 ä¿ãýýð ç¿éëèéí 2 äàõü õ¿ðýëöäýãã¿é áºãººä Àéâåíõîó ìàéíç ìîíãîëèà
õýñãèéí 2,3 äàõü çààëòûã ÕÕÊ BHP êîìïàíèàñ øèëæ¿¿ëýí àâñàí Îþó
òóñ òóñ õ¿÷èíã¿é áîëñîíä òîëãîéí òàëáàéä õàéãóóë õèéõ ýðõèéí 7 æèë íü
òîîöñóãàé. äóóññàí ó÷èð àøèãëàëòûí ëèöåíç àâñàí þì. Òóñ
êîìïàíè àøèãëàëòûí ëèöåíçèéã õóóëèéí äàãóó
îíöãîé ýðõýýð àâàõã¿é áîë òàëáàéã áóöààí
õ¿ëýýëãýí ºãºõ áàéñàí áºãººä ýíý íü íýãýíò
íýýãäñýí îðäòîé òàëáàéãàà áóñäàä àëäàõ
ìàãàäëàë ºíäºð áàéëàà.
Àëèâàà êîìïàíè õàéãóóëûí òàëáàé àâñàí áîë
ººðèéí õºðºí㺺ð ýñ ÷àäâàë õàìòðàí àæèëëàõ
ººð êîìïàíèéí õºðºí㺠îðóóëàëò õàéäàã áºãººä
áîëîìæã¿é áîë ç¿ãýýð òºëáºð õèéãýýä õàäãàëààä
áàéõã¿é áèëýý. Ëèöåíç àâñàí êîìïàíè õºðºíãº
îðóóëàëòûã èäýâõèòýé õàéäàã áºãººä ýñ ÷àäâàë
ñîíèðõñîí êîìïàíèä øèëæ¿¿ëýõ íü îéëãîìæòîé
áºãººä ýíý íü îðäûã ýäèéí çàñãèéí ýðãýëòýíä
àëü áîëîõ ò¿ðãýí îðóóëàõàä äºõºì ¿ç¿¿ëäýã.
Àøèãò ìàëòìàëûí îðä îëñîí áîëîâ÷ õºðºíãº
õàéñààð ¿ð ä¿íä õ¿ðýëã¿é îðõèõ, ò¿¿íèéã íü
100 ãàðóé æèëèéí äàðàà ººð êîìïàíè ñîíèðõîí
õºðºí㺠îðóóëàëò õèéí àøèãëàæ ýõýëñýí ò¿¿õ
äýëõèéí ò¿¿õýíä îëîí áàéäàã. Æèøýýëáýë,
Øâåäèéí àëäàðòàé Êèðóíàâààðàãèéí òºìðèéí
õ¿äðèéí òîì óóðõàé áàéíà.
311
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
PS: Àéâåíõîó ìàéíç ìîíãîëèà ÕÕÊ-èéí õóâüöààíû õàíø Êàíàäûí Òîðîíòîãèéí
õºðºíãèéí áèðæ äýýð 3 äóãààð ñàðä áîëñîí Îëîí óëñûí õºðºí㺠îðóóëàã÷äûí
÷óóëãà óóóëçàëòûí ¿åýð áàðàã 11 êàíàä äîëëàð õ¿ð÷ áàéñàí áîë Î.Ýíõñàéõàí
ãèø¿¿íèé ñàíàà÷èëñàí õóóëèéí òºñëèéí òóõàé ìýäýýëýë öàöàãäñàíààñ õîéø
áóóðàí 2005 îíû 4 ä¿ãýýð ñàðûí 22-íä 8.36 êàí.äîëëàð áîëæýý. Ò¿¿í÷ëýí
International Forecaster êîìïàíè Èíòåðíýòýýð Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷èä íýð
äýâøèã÷ /Ì.Ýíõñàéõàí ãèø¿¿íèéã Î.Ýíõñàéõàí ãèø¿¿íòýé àíäóóðñàí áîëîëòîé/
åðºíèéëºã÷ººð ñîíãîãäâîë òàòâàðûí õóóëüä ººð÷ëºëò îðóóëàí òàòâàðûã 50 õóâü
áîëãîõ ãýæ áàéíà, èéìýýñ õóâüöààãàà çàð ãýæ çàðëàæ áàéâ.”
УИХ-ын гишүүний эдгээр санаачлагууд Ашигт малтмалын тухай хуулийг 2006
онд шинэчлэн найруулахад үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд цуурай нь үнийн өсөлтийн
гэгдэх 68%-ийн түр зуурын татвар бий болгоход нөлөөлсөн байж болох талтай.
УИХ-ын гишүүн О.Энхсайханы санаачилсан хуулийн дэлгэрэнгүй төсөлтэй
тухайн үед танилцаад байсан П.Очирбат гуай МУУҮА-ийн 20 жилийн ойгоор гаргасан
“Эрдэс баялгийн салбарт 20 жил” /2014 он/ зурагт товхимолд орсон дурсамжиндаа
энэ тухай дурьдсан байдаг. Тэрээр Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн ач
холбогдлыг өндрөөр үнэлж шинэчлэн найруулахыг дэмжээгүй бөгөөд энэ талаар
саналаа тодорхой өгч байжээ. Тэрээр энэ тухай дурсахдаа:
“...Гэтэл 2004 оноос энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-
ын гишүүн О.Энхсайхан санаачилж манай нэр хүндтэй геологич, сайд байсан хүн,
зарим эрдэмтэн зовлөхөөр нь ажиллацгааж эхэлдэг байгаа.О.Энхсайхан гэдэг
эрхмийн боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай”, “Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Олборлон боловсруулж байгаа зарим төрлийн
ашигт малтмалд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох
тухай” зэрэг 3 хуулийн төслийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
судалж ийм хууль гаргах шаардлагагүй гэдэг үндэслэлээ бичиж хууль санаачлагч,
УИХ-ын гишүүн О.Энхсайханд МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаагийн гарын
үсэгтэй 2005 оны 4 сарын 15-ны өдрийн 94-97 тоот албан бичиг хүргүүлжээ.
Энэхүү саналынхаа хуулбарыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг
эрхлэх газар, Үйлдвэр худалдааны Яаманд тус тус хүргүүлжээ.О.Энхсайханы
санаачилсан хуулийн төслүүдийг дэмжиж оролцсон УИХ-ын Байнгын Хорооны 11
дарга, УИХ-ын 17 гишүүний нэр дээр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн
нэрийн өмнөөс 2005 оны б дугаар сарын 9-ны 104-131 тоот албан бичиг явуулж
хуулийн төслийн зүйл бүрээр үндэслэл, санал дүгнэлтээ бичиж хавсаргасан билээ.
Энэхүү албан бичигт МУУҮА-ын хүндэт ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхийлөгч
Х.Бадамсүрэн гүйцэтгэх захирал Н.Алгаа нар гарын үсэг зурсан байна. Албан
бичгийн эхийг үзүүлье.
Харамсалтай нь УИХ Төрийн бус байгууллагын саналыг бүрэн хүлээж авалгүй
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж 2006 онд батлан гаргалаа.
Мөн онд "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай" (Гэнэтийн
ашгийн буюу гайт 68 хувийн) хуулийг баталсан байна. Энэхүү хуулийн тарьсан гай
гэвэл Монгол Улсад шинээр үүсэн хөгжиж эхэлсэн алтны аж үйлдвэрийн салбарыг
чөдөрлөж, алтны далд худалдааг хөгжүүлж улсад худалдах алтны хэмжээг 5 дахин
бууруулахад хүргэжээ. Энэ хуулийн сөрөг үр дагавар, хор хохирлын талаар МУУҮА
2 жил уйгагүй сурталчилж "Уул уурхай урагшлах уу? Ухрах уу?" гэдэг асуултад хариу
өгөх сэдвээр өргөн хэлэлцүүлэг явуулсны үр дүнд уг хуулийг хүчингүй болгуулж
312
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
чадсан байна.” гэжээ.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ,
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН БОЛОН ОЛБОРЛОН БОЛОВСРУУЛЖ БАЙГАА ЗАРИМ
ТӨРЛИЙН АШИГТ МАЛТМАЛД НОГДУУЛАХ ЭКСПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНААЧЛАГЧ УИХ- ЫН
ГИШҮҮН ЭРХЭМ НОЁН ........................................................ТАНАА
Таны санаачилсан хуулийн теслүүдийг анхааралтай судлан үзээд зах
зээлийн нээлттэй эдийн засагтай орны эрх зүйн болон төрийн гадаад дотоод
бодлогод учирч болзошгүй сөрөг үр дагаварыг бодолцож; Төрийн бодлогын
залгамж чанарыг хадгалах зарчимд үндэслэн; Монголын эдийн засгийн
хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдпыг онцгой анхааран
үзэж; Хуулийн үйлчилгээний тоггвортой байдлыг хангахын олон улсын ач
холбогдолыг харгалзах шаардлага зэргийг олон талаас нь бодолцож шүүн
хэлэлцэж ярилцаад ийм хууль гаргах шаардлага байхгүй гэдэг үндэслэлийг
эрхэм таны анхааралд толилуулж буйг болгоон соёрхоно уу!
Иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх үндсэн хуулийн
эрхэм зорилгод тулгуурлан шийдвэр гаргахад олон түмнийг өргөн
оролцуулдаг ардчилсан ёсыг баримтлан Монгол Улсын Уул Уурхайн Үндэсний
Ассоциацийн гишүүдийн санал бодлыг харгалзан үзэж, ийм гоомой хууль
яаран гаргахаас түдгэлзэхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Хуулийн төслийн зүйл бүрээр үндэслэл, санал, дүгнэлтээ товчхон бичиж
хавсаргая.
Сонгогч түмнийхээ итгэлийг хүлээсэн Төрийн эрхэм түшээ УИХ- ын
гишүүн таныг бидний хүсэлтэд чин сэтгэлээсээ хандаж Монгол Улсын уул
уурхайн салбарын хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа
илэрхийлж байна.
Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн хүндэт ерөнхийлөгч,
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, уул уурхайн инженер, доктор
профессор П.Очирбат
УУҮА-ын Ерөнхийлөгч, уулын инженер- маркшейдер, техникийн
шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн
УУҮА- ын гүйцэтгэх захирал уулын инженер металлургч Н.Алгаа
3. ОЛОЛТ, СУРГАМЖ
АМХЭГ-ын Геологи уул уурхайн кадастрын алба шинэ хууль гарсан 1997 оны
сүүлийн хагаст хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн 388
өргөдөл хүлээн авч байсан бол энэ тоо жил бүр тасралтгүй өссөөр 2005 онд хамгийн
их буюу 4321 болжээ. Харин энэ тоо үүнээс хойш тасралтгүй буурсан байна. ГУУКХ
доорх хүснэгтүүдээр 1997-2005 оны үзүүлэлтүүдийг гаргаж байжээ.
313
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Харин 2006 оноос хүлээн авсан өргөдлийн тоо хэрхэн буурч байсныг дараах
хүснэгт харуулж байна.
¹ Îí Õ¿ëýýí àâñàí ºðãºäºë
Øèíýýð Áàðüöààëàõ Ñóíãóóëàõ Øèëæ¿¿ëýõ Áóöààõ Íýìýëò íèéò
1 1997 388 57 2- 6 - 453
2 1998 554 158 14 62
3 1999 875 175 17 92 19 - 807
4 2000 1116 175 32 99
5 2001 1391 302 37 111 27 - 1186
6 2002 2018 473 57 69
7 2003 2343 669 140 125 86 - 1508
82 - 1923
161 259 3037
243 220 3740
8 2004 3589 867 73 199 366 518 5612
9 2005 4321 966 94 172 526 314 6393
620 133 294
10 2006 1134 1427 94 432 484 28 2693
740 113 228
11 2007 2449 322 55 185 851 26 5279
12 2008 2383 668 9 4141
13 2009.X.30 852 287 - 1701
314
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хүлээн авсан өргөдлийн тоо буурсан шалтгаан олон янз байгаа ч уурхайчид
нөхөн сэргээлтээ орхигдуулдаг, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нутгийн иргэдийн
газар нутгаа хамгаалах гэсэн тэмцэл үүнд голлон нөлөөлсөн юм. Гэхдээ энд нэг
анзаармаар зүйл бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)- ийг
хуваарилах тухай 61-р зүйлд, лицензийн төлбөр (Тусгай зөвшөөрөл)-ийг ашиглах
тухай 62-р зүйлд зааснаар орон нутагт хуваарилах хувь хэмжээг Засгийн газар
хэрэгжүүлээгүй нь улс орны хөгжлийн хэтийн төлөвт том хохирол авчирсан байна.
Засгийн газар, түүний Сангийн яам хуулийн дээрх заалтыг үл ойшоон бүгдийг
улсын төвлөрсөн төсөвт хураан авч төсвийн “том тогоондоо” хийгээд улс орон
даяар цацаж байлаа. Үүнийгээ эрх зүйн үндэстэй болгохын тулд 2001 оны 12-р
сарын 27, 2003 оны 1-р сарын 2-ны өдөр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан энэ
заалтыг бүр хассан байна. Ер нь Ашигт малтмалын тухай хуулинд оны эцэс, эхэн,
улс хувьсгалын ойн баярын өмнө, хойхон нэмэлт өөрчлөлт орох нь элбэг байжээ.
Гэтэл алтны шороон ордуудаа ашиглуулдаг аймаг,сумууд газар нутгаа ухуулан
баялгаа алдаж тэдний бэлчээр, ус бусдын мэдэлд очин хомсдож эхэлснийг ойлгосон
байв. Тэд ашигт малтмалын нөөц тогтоогдоогүйн улмаас цөөн уурхайтай, зарим
нь бүр байхгүй бусад сум, орон нутаг шиг урьдын адил хэмжээнд нийгэм-эдийн
засгийн зориулалттай төсвийн хөрөнгө оруулалт, цалин хангамжтай байлаа. Иймээс
нутгийн ард иргэдийн шахалтаар Төв аймгийн Заамар сум зэрэг зарим орон нутгийн
удирдлага нутаг дэвсгэрээ бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авч хайгуул,
олборлолтын тусгай зөвшөөрөл олгохоо зогсоож байв. Үнэндээ тэдгээр сумд тонн
тонноор алтаа, бусад эрдэс баялгаа олборлуулчихаад түүнийхээ өгөөжийг хүртэн
хөгжиж чадаагүй, хүн ам нь ч ядуу дорой хэвээр байлаа.
1990-ээд оны эхэнд орон нутгийн удирдлагууд уурхайн ашиг тусыг авч хөгжинө
гэсэн итгэл дүүрэн, зарим аймаг сумынхан Эрдэнэт шиг уурхайтай болохыг
мөрөөдөж байсан билээ. Гэтэл байдал тийм биш болох нь хуулийн хэрэгжилтээс
харагдаж эхэлсэн юм. Нутгийн ард иргэд, малчдын гаргасан гомдол, хэл ам УИХ-д
хүрч эдгээр заалтыг 2006 оны 7-р сарын 8-нд хийсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр
сэргээхээр болж АМНАТ-ийн 10%-ийг сумын, 20%-ийг аймгийн, үлдсэн хувийг улсын
төсөвт хууварилах заалт оруулсан ч энэ “төлбөрийн хэмжээ аймаг, нийслэл, сумын
тухайн жилийн төсвийн дүнгээс хэтрэхгүй байна” гэсэн нь ойлгомжгүй, орон нутгийн
хөгжил урьдын адил төсвийн хуваарилалтанд баригдсаар байхыг харуулсан юм.
АМНАТ нь олборлосон ашигт малтмалын борлуулалтын орлогын хувь багааар
тогтоодсон ч үүнээс орон нутагт хуулиар оногддог хувь эрдэс баялаг ихтэй сумдын
хувьд хөгжил авчрах асар их боломж билээ. Гэтэл ингэж “тухайн жилийн төсвийн
дүнгээс хэтрэхгүй байна” гэж заасан нь ашигт малтмал их, бага, уурхай олон, цөөн
аймаг, сумдын хооронд хөгжлийн том ялгаа гарна, бүс нутгуудын хөгжлийг жигд
байлгах нь зүйтэй гэсэн болгоомжлол байсантай холбоотой байжээ. Гэвч 2006 оны
хуулинд байсан 58, 59-р зүйлүүд 2011 оны 12 дугаар сарын 23‐ны өдрийн нэмэлт
өөрчлөлтөөр дахин хүчингүй болжээ.
Уурхай цөөнтэй орон нутгаас УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцоогоор
сонгогдсон гишүүд төсвийн хөрөнгөөс ахиухан төсөв тойрогтоо тавиулж
үйлдвэрлэлийн гэхээс илүү нийгэм, ахуйн барилга байгууламж барихад голлон
анхаарч байсан нь үүнд нөлөөлж байв. Хэрвээ АМНАТ болон тусгай зөвшөөрлийн
төлбөрөөс хуулийн дагуу хувиа хүртэж байсан бол орон нутагт малын ноос,
ноолуур, арьс ширээ боловсруулах, мах, сүүний үйлдвэрүүд бий болох хөгжлийн
нэг гарц харагдах байв.
315
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Өөр нэг анзаарам зүйл бол “түрүүлж ирсэн нь түрүүлж авдаг” хуулийн заалтын
дагуу үйлчилгээний болон тусгай зөвшөөрлийн га тутмын төлбөр бага байхад
хайгуул, олборлолтын эрх авсан жирийн иргэд “лицензийн наймаа” хийж аж
амьдралаа өөд нь татсанч далд эдийн засгийг бүрдүүлэгч нэг эд эс болсон явдал
юм. Ийм ч учраас нэг хэсэг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсооход хүргэсэн
гэж үздэг. Мал аж ахуйн түүхий эдээ боловсруулах дотоодын үйлдвэр бараг байхгүй
тул түүнийгээ хямд үнээр экспортлодог (2022 оны эхний хагас жилд мал аж ахуй
экспортын 5%-ийг эзэлсэн), импортын хүнс, барааны худалдаа, үйлчилгээний
салбараас орлогоо олдог Монголчууд барилгын салбараа хүчтэй хөгжүүлж орчин
үеийн тээврийн хэрэгсэл, электрон бараа өргөнөөр хэрэглэж байгаа нь гайхалтай
билээ. Дээдсийн буян, заяагаар үлдсэн уудам нутаг, газрын баялаг нөөц цаашид
цөөхөн монголчуудыг хөгжлийн өндөрлөгт хүргэхээр хөтлөх нь тодорхой. Гэхдээ
“Улсын хууль ямар байна хөгжил тийм байдаг”-ийг өнгөрсөн түүх харуулах ажээ.
4. УРТ ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
Аж үйлдвэр дагаж хөгжил ирдэг нь жам билээ. Иймээс уул уурхайн баялгаар
өөрийгөө санхүүжүүлж орчин үеийн дэд бүтэц бүхий хот тосгон үүсвэл орон
нутагт хүн амын төвлөрөл даган бий болох байв. Засгийн газар 1997 оны “Ашигт
малтмалын тухай” хуулийн заалтаа ягштал хэрэгжүүлж байсан бол хөдөөнөөс-
нийслэл хот чиглэсэн их нүүдэл харьцангуй бага болох нэг боломж байв. Харин зуд
турхан, хүн ам нь өсөж ажлын байргүй олон арван мянган иргэд алтны шороон орд
хувиараа олборлож энэ нүүдлийг нэг хэсэгтээ саармагжуулжээ. Энэ нүүдэл, суудал,
төвлөрлийн асуудлыг шийдвэрлэхүйц нэг чухал баримт бичиг гарсан нь УИХ-ын
2001 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 57-р тогтоолоор батлагдсан “Монгол
Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” байлаа. Энэ баримт бичгийн үзэл
санаа, түүний хэрэгжилтээр өргөн уудам нутагт тархан суудаг Монголчууд нутаг
орондоо ойр бүсийн төвүүдтэй болж эрүүл мэнд, боловсролын зэрэг нийгмийн
наад захын асуудлаа шийдэх, бүс нутгийн эрдэс баялгийг олборлогч уул уурхайн
үйлдвэрүүд цогцолбор болж дэд бүтцээ хөгжүүлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүн гаргаж экспорт, тээврийн зардлаа хэмнэх зэрэг өргөн боломж олох
байлаа. Жишээлбэл, холимог металлын нөөц ихтэй зүүн аймгууд Хэрлэн голыг
түшиглэн усны асар их хэрэгцээтэй байдаг уул уурхайн баяжуулах, боловсруулах
үйлдвэрүүдийг Дорнод бүсийн төв, Чойбалсан хотод байгуулах боломж гарч байсан
юм. Энэ бүс нутагт Цав, Улаан, Төмөртэй зэрэг цайр, хар тугалганы хүдэр, түүний
дагалдах элементүүд бүхий гайхамшигт баян ордууд байдаг билээ. Түүнчлэн энэ
нутагт гянт болд, жоншны ордууд элбэг бий. Иймээс “Бүсчилсэн хөгжлийн үзэл
баримтал”-ын дагуу тууштай ажиллаж юуны өмнө Адуунчулууны уурхайг түшиглэсэн
Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмсэн бол зүүн бүсийн эрчим хүчний
хангамж эрс сайжирч хязгаарлалт үгүй болж гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ
бүс нутагт урам зоригтой ирж ажиллах байлаа. Гэтэл одоо Сүхбаатар аймгийн төв,
Баруун-Уртаас холгүй байгаа, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Цахиурт овооны
төмрийн хүдрийн том баяжуулах үйлдвэр цахилгааны хязгаарлалтанд байнга
орж технологийн горим алдагдсанаас хохирол хүлээсээр байна. Энэ үйлдвэр
ажиллаагүй үед аймгийн жирийн иргэдийн цахилгаан эрчим хүчээр тасардаггүй
байна. Хэрвээ энэ үйлдвэр тогтвортой ажиллавал улс, орон нутгийн төсөвт орох
орлого хөрш “Цайрт минерал”– ынхаас дутахгүй ажээ. Засгийн газрын 1996-1997
онд явуулсан гадаад, дотоод алдаатай бодлогын улмаас энэ бүс нутагт орших
Мардайн ураны орд ашиглагч “Эрдэс” үйлдвэрийн 1994 онд 100, 1995 онд 150,
316
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
1996 онд 300, цаашдаа жил бүр 400-800 мянган тонн ураны хүдэр боловсруулна
гэсэн төлөвлөгөө хэрэгжээгүйгээр барахгүй орон сууц, цэвэрлэх байгууламж,
төмөр зам бүхий дэд бүтэц бүхий бүхэл бүтэн тосгон тонуулчдын гарт сүйрч нутаг
орон эзгүйрэн одоо карьер нь харлан усаар дүүрчээ. Ийм жишиг бусад бүс нутаг,
салбарын хөгжлийг сааруулсаар байна.
Бэлчээр ус нь хомсдож ирсэн орон нутгийн гомдол санал зэрэг олон хүчин
зүйл Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайгуулын
тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байх санаачлага гаргахад хүрснээр УИХ
хууль гаргаж 2010 оны 6-р сарын 17-ны өдрөөс 2014 оны 7-р сарын 1 хүртэл
хугацаанд хайгуулын шинэ зөвшөөрөл олгоогүй байна. Газрын хэвлийн баялгаа
судлаж танин мэдэж бүртгэх нь аливаа улсын хөгжлийн стратегийн бодлогод
байнга байдаг. Ялангуяа улсын төсөв хомс, геологийн тодорхой үе шатны зураглал
хийхээс хэтрэхгүй байгаа тохиолдолд итгэл үүрч ашигт малтмалын эрэлд гарсан
гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтаар хийгддэг геологи, хайгуулын ажил
эх орны газрын хэвлийн тухай мэдээллийн үнэтэй эх сурвалж авчирдаг бөгөөд
шинэ нөөц тогтоон олборлолт хийх хүртлээ асар их эрсдэл хүлээдэг билээ. Түүнээс
гадна орчин үеийн хайгуулын ажлын аргачлал нарийсч байгаль орчинд үзүүлэх
хор хохирол бага байдгаараа олборлолт, ашиглалтаас өөр байдаг. Статистик тоо
баримт үзвэл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 2.6%-д хайгуулын, 1% хүрэхгүй
талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод байна. Эдгээр талбай 40% гаруйд
хүрч байжээ. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд уулын ажилд
өртсөн нь 0.02% ажээ.
Ашигт малтмалын аливаа ордын ашиглах үеийн газрын, өрөө явагч машин
механизмийн гэх зэрэг багахан хэмжээний татвар, төлбөр болон компаниудын
үзэмжээр өгдөг хандив, тусламж л орон нутагт хөрөнгө оруулалт болсоор байна.
Гэтэл уул уурхай хөгжсөн орнуудын компаниуд хөрөнгө оруулах, орд ашиглах ТЭЗҮ
боловсруулахын өмнө орон нутгийн нийгэм-эдийн засгийн байдлыг нарийвчлан
судладаг байна. Энэ туршлагын талаар “Англо-Американ” компани сургалт зохион
байгуулж байв. Одоогоор энэ асуудал хууль, эрх зүйн актуудад тусгалаа олоогүй
байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10-р сарын 06-нд
УИХ дээр хийсэн мэдээлэлдээ орон нутагт уул уурхайн компаниудын өгдөг хандив,
тусламжийг орон нутгийн хөгжлийн санд оруулж байх санаа дэвшүүлсэн байна.
Тэгвэл орд ашиглахын өмнө хийдэг “Нийгэм-эдийн засгийн үнэлгээ”-ний үндсэн
дээр ТЭЗҮ-д тусгагдах хөрөнгө оруулалтын тодорхой хувийг орон нутгийн хөгжилд
зориулахыг зааж өгөх нь бодитой үйлчлэх юм.
Ашигт малтмалын тухай хууль, түүнд удаа дараа орсон олон нэмэлт
өөрчлөлтөөс гадна “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай”,
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан
бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”, “Түгээмэл тархацтай
ашигт малтмалын тухай” зэрэг цаг үеийн шаардлага, нөхцөлөөс шалтгаалан
геологи, уул уурхайн салбарын харилцааг зохицуулахад чиглэсэн олон хууль гарч
амьдралаар шалгагдан зарим нь улам сайжирч байхад зарим нь цуцлагдаж байна.
“Ашигт малтмалын тухай” 1997 оны хуульд маш олон нэмэлт өөрчлөлт ордог,
малчдаас эхлээд хуулийн үзэл санаа, замын зурагт эргэлзэж эхэлсэн зарим хүмүүс
”кадастрын хууль” гэж шүүмжлэх болсон нь салбарын яамыг уул уурхайн тусдаа
хууль гаргах, улмаар “Газрын хэвлийн тухай” хуулиа шинээр боловсруулах ажлын
хэсэг гаргахад хүрч байсанч Засгийн газрууд дамжаад сураггүй болсон билээ. Уул
317
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
уурхайн үйлдвэрлэл нарийн технологи дээр суурилдаг учир тэр чиглэлийн дүрэм,
журмаас гадна хуулийн хүч, зохицуулалт шаардлагатай нь ажиглагдаж байв.
Үйлдвэр, худалдааны сайд 2007 оны 09 сарын 27-ны өдрийн 251 тоот тушаалаар
“Уул уурхайн тухай”, “Бичил уурхайн тухай”, “Хамгаалалтын ногоон бүсийн тухай”
хуулийн төслүүдийг тодотгон боловсруулах ажлын хэсгийг байгуулж байжээ. Энэхүү
ажлын хэсгийн ахлагчаар ҮХЯ-ны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын
дарга Х.Бадамсүрэн томилон ажиллуулж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АМГТХЭГ-
ын Бичил уурхайн хэлтсийн дарга Н.Батбаяр, “Тогтвортой бичил уурхай” төслийн
техникийн эксперт Н.Даваасамбуу нар орж ажиллаж байсан нэгэн түүх байдаг.
Ашигт малтмалын орд ашиглах төсөл буюу Техник, эдийн засгийн үндэслэлийг
олборлолт, баяжуулалт, гүн боловсруулалт, уул уурхайн эдийн засаг, нөхөн сэргээлт,
хаалтын менежмент зэрэг салбарын технологийн нарийн мэдлэг, боловсрол
эзэмшиж шалгарсан инженерүүд, эрдэмтэд боловсруулдаг билээ. Хэдийгээр орд
ашиглах ТЭЗҮ-ийн боловсруулалт, үр дүнгийн үзүүлэлт нь тухайн ордыг ашиглах
компани аж ахуйн нэгжийн ашиг сонирхолын асуудал боловч нэгэнт нээгдсэн эх
орны эрдсийн баялгийг хамгийн үр ашигтайгаар, хаягдалгүй байгаль орчинд хор
хохирол багатайгаар ашиглуулах үүднээс салбарын яам ТЭЗҮ-ийн боловсруулалтын
чанарыг сайжруулах асуудал 1990-ээд оны сүүлчээс яригдаж эхэлжээ. Үнэндээ
мэргэжлийн зураг төслийн ажилтнууд, уул уурхайн мэргэжлийн инженерүүд ховор,
“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улсын төсвийн хөрөнгөөр аль нэг шатны хайгуул,
судалгаа нь хийгдсэн алтны олон ордууд уул уурхайн мэргэжлийн биш хуулийн
этгээдэд лицензэд хамрагдсан нь ордын өгөөжид нөлөөлж байв.
Үйлдвэр худалдааны сайдын 2001 оны 11-р сарын 08-ны 115-р тушаалаар
“Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр
гүйцэтгэсэн геологи, ашигт малтмал, гидрогеологи, геоэкологийн судалгааны
ажлын үр дүнгийн тайлан, түүндэх ашигт малтмалын нөөцийг хянан хүлээн авах,
тэдгээртэй холбогдсон ТЭЗҮ, санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэж мэргэжлийн
зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг, эрхтэй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын орон
тооны бус Эрдэс баялгийн зөвлөл (ЭБЗ)-ийг өргөтгөн байгуулах...” шийдвэр гарган
ажлыг нь чиглүүлээд АМХЭГ-ын даргын 38-р тушаалаар баталсан 1997 оны дүрэм,
2000 оны 162-р тушаалын 1, 2, 4-р зүйлийг хүчингүй болгон Зөвлөлийн дүрэм,
бүрэлдэхүүнийг Үйлдвэр, худалдааны сайд батлахаар болжээ.
Харин нэг зүйл анзаарахад уул уурхайн зураг, төслийн компанид ТЭЗҮ
боловсруулах эрхийг салбарын яам нь биш харин Барилга, хот байгуулалтын
яамны харъяа байгууллага олгодог байна. Түүнчлэн маркшейдер мэргэжлээр
дээд сургууль төгссөн дипломтой инженерт маркшейдерээр ажиллах эрх гэгчийг
бас Барилгын яам мэддэг болжээ. Энэ мэтчилэн цэгцлэх олон асуудал байгааг
уурхайчид ярьсаар байна. Гэхдээ харилцаа өргөн, том салбарын “жингийн цуваа”
Монгол Улсын олон хуулийн сүлжээн дунд өөрийн гэсэн далайцаа хадгалан үйл
ажиллагаа нь эрчимтэй явагдаж байна. Энэ том хөлөг онгоц мөс зүсэгч аятай зам
мөр гарган хөвөх бөгөөд түүнийг зогсоох, эргүүлэх нь амаргүй биз ээ.
Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх явцад олон улсын жишигээр
боловсруулсан олон дүрэм, журам гарсан билээ. Тухайлбал, салбарын яамнаас
2003 онд “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Далд уурхайн галын аюулгүй
ажиллагааны дүрэм”, 2005 онд “Маркшейдерийн ажлыг гүйцэтгэх техникийн
заавар, түүнд тавигдах шаардлага” зэрэг дүрэм, журмууд, Засгийн газар 2010 онд
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлан гаргаж байв. Одоогоор
318
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ашигт малтмал, газрын тосны үйл ажиллагааг зохицуулсан төрийн захиргааны төв
байгууллагын сайдын баталсан 22 журам, төрийн захиргааны байгууллага буюу
агентлагийн даргын баталсан 8 журам, заавар үйлчилж байгаа ажээ.
5. ЗАРИМ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТ
Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр төвийн бүсийн нүүрсний хангамж хүнд
байлаа. Налайхын уурхай хаагдаж Багануурын төмөр замын тээвэр бүхий хөрс
хуулалт доголдон нүүрс олборлолтын хэмжээ жил дараалан буурч төвийн эрчим
хүчний систем, нүүрсний уурхай хоорондын өр өсчээ. Уурхайн сэлбэг материалын
нийлүүлэлт ч хомсодсон байна.
Япон улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр 32 тн-ын
даацтай өөрөө буулгагч автомашин, 320 морины хүчтэй бульдозер 1992 онд, АНУ-
ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн тусламжийн хөрөнгөөр 1993 онд
бульдозер, 6 м3 шанагатай ачигч, автогрейдер зэрэг тоног төхөөрөмжүүдийг авч
хөрс хуулах ажлыг эрчимжүүлэн хүндрэлээс гарчээ. Түүнчлэн 1994 онд Засгийн
газар Багануурын уурхайг төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон
өөрчлөх шийдвэр гарган 1995 оны 3 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар
“Багануур” ХК-ийг үүсгэн байгуулж дүрмийн сангийн 25%-ийг хувьчилсан байна.
Япон Улс техник тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгохоос гадна 1993
онд Жайка агентлагийн мэргэжилтнүүд оролцсон “Монгол Улсын нүүрсний
салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” боловсруулж эхэлсэн бол 1994 онд
Дэлхийн банкнаас төвийн районы нүүрсний хангамжийг сайжруулах судалгааны
үр дүнгээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, уурхайг шинэчлэх хэрэгжүүлэх
нь зүйтэй гэж үзээд төсөл боловсруулан хамтран санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн
нь “Монгол нүүрс” төсөл байжээ. Төслөөр нүүрс олборлолтын бууралтыг зогсоож,
Багануурын уурхайн нүүрс олборлолтын хэмжээг жилд 4.0 сая тоннд хүргэхийн
тулд Бага нуурын уурхайн уул, тээврийн болон бусад тоног төхөөрөмжийг шинэчэх,
санхүүгийн хувьд бүрэн даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх,
боловсон хүчний менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээг төслийн хүрээнд
1996-2002 хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн шинээр нээгдсэн Шивээ Овоогийн нүүрсний уурхайг өргөтгөхөөр
Япон Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй 67.0 сая ам.долларын
зээл авснаар 1995 оны 9-р сарын 22-ны өдөр хувьцаат компани болсон тус
уурхайд технологи, дэд бүтцийн шинэчлэл 1998 оноос хийж хүчин чадлыг нь 4
дахин нэмэгдүүлж жилдээ 4.6 сая м3 хөрс хуулж 2 сая тонн нүүрс олборлох хүчин
чадалтай болгосон байна.
Ашигт малтмалын тухай 1997 оны хууль гарсны дараа 1998 онд Засгийн газар
144-р тогтоолоор “Эрдэс баялаг” хөтөлбөр боловсруулан баталжээ. Энэ хөтөлбөр
“Алт” хөтөлбөрийн дараа орох салбарын хөгжлийн удирдамжийн томоохон баримт
бичиг болсон юм. Энэ хөтөлбөрт Монгол Улсын эрдэс баялгийн боломж нөөцийг
тодорхойлон хөгжлийн хэтийн төлөвөө өөдрөгөөр харсан зорилтууд тусгагджээ.
Хөтөлбөрт тэмдэглэснээр энэ үед Монгол орны нутаг дэвсгэр дээр явуулсан
геологи хайгуулын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 800 гаруй орд, 4500
орчим илэрцийг нээж тогтоосон бөгөөд төмрийн хүдрийн 7, холимог металлын
(цайр, хар тугалга, мөнгө, кадмий, висмут г.м.) 7, зэс молибдений 2, гянт болдын
10, цагаан тугалганы 50 орчим, ураны 4, хайлуур жоншны 40, нүүрсний 50 гаруй,
319
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
давсны 60 орчим, алтны үндсэн ба шороон 100 гаруй эдийн засгийн үнэлгээ хийгдэж
үйлдвэрлэлийн зэрэгт хамааруулж болох нийт 300 гаруй орд байгаагаас алт, нүүрс,
хайлуур жоншны ордуудын нэлээд хэсэг, цөөн тооны цагаан тугалга, гянт болд,
давсны орд ашиглаж хүдэр болон баяжмал хэлбэрээр экспортлож байв.
Тус Хөтөлбөрийг боловсруулагчид Хөтөлбөрийн эрхэм зорилго нь эх орны
эрдэс баялгийн нөөцийг өсгөж байгаль орчинд хор нөлөө багатай, үр ашигтай,
зүй зохистой аргаар’ ашиглаж боловсруулах замаар улс орны эдийн засгийн бие
даасан тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх гэж заагаад стратегийн зорилгыг
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрдэс түүхий эдийг иж бүрэн боловсруулах,
экспортын хэмжээг өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлж үндэсний нийт бүтээгдэхүүн
болон дотоодын хуримтлал, төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэж тодорхойлжээ.
Харин ашигт малтмалын нэр төрөл, нөөц, байршил, дэлхийн зах зээлийн
төлөв, хамтын ажиллагааны нөхцөл, онцлогийг харгалзан эрдэс баялгийн салбарыг
хөгжүүлэх талаар төрөөс баримтлах урт хугацааны бодлого, чиглэлийг шинжлэх
ухааны үндэслэлтэй тодорхойлох нь хөтөлбөрийн гол зорилго байжээ.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг, хоёрдугаар үе шатанд тус улсын бүх
нутаг дэвсгэрийг 1:200000-ын зураглалд бүрэн хамруулж, 30-40 хувьд 1:50000-ын
зураглалыг хийж гүйцэтгэснээр Монгол орны эрдэс баялгийн чадавхийг олон улсын
жишгийн хэмжээнд тодорхойлох байв. Хувийн хөрөнгөөр хийж байгаа хайгуул
судалгааны ажлыг гэрээ, захиалгыг үндэслэн иж бүрэн хийлгэж үр дүн, холбогдох
мэдээллийг улсын санд оруулах зэргээр үндэсний эрх ашигт нийцүүлсэн бодлогыг
хуульчлан хэрэгжүүлэхээр байв.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг юуны өмнө хэтийн
төлөв сайтай ашигт малтмалын хайгуул, олборлолт, гүн боловсруулахад түлхүү
чиглүүлэх, үр ашиг багатай зарим төрлийн ашигт малтмалын ордуудыг нөөцөнд
авах, геологи, уул уурхайн салбарын бүтэц, үйл ажиллагааг улс орны стратегийн
ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэл, хэтийн төлөв, үзэл баримтлалд нийцүүлэн
боловсронгуй болгож эрдэс түүхий эдийг эрж хайхаас эхлэн эцсийн бэлэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүх үе шатыг хамааруулан нягт уялдаа холбоо
бүхий оновчтой бүтэцтэй болгох нөхцлийг бүрдүүлэхээр заажээ.
Үнэт, ховор металлын шороон ордуудад тоосонцор буюу жижиг ширхэгтэй
эрдсийг ялган авах чадвартай технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхээс эхлэн
эрдсийн түүхий эдийг гүн боловсруулах пиро-гидрометаллургийн болон хими-
физикийн нэн шинэ арга технологид тулгуурлан дэлхийн зах зээлийн жишгийн
цэвэр металл, хайлш гаргах жижиг, дунд үйддвэрүүд бий болгохыг дэмжихээс гадна
Эрдэнэт үйлдвэрийн баяжмалыг металлургийн аргаар боловсруулж цэвэр зэс,
бэлэн бүтээгдэхүүн гаргах дунд чадлын үйлдвэрийг гадаадын технологи, хөрөнгө
оруулалтанд тулгуурлан буй болгох арга хэмжээ авахаар тусгасан байна.
Хөтөлбөрийн дагуу жилд 10 тонн алт цэвэршүүлэх төрийн өмчийн үйлдвэрийг
1999-2000 онд байгуулах, молибдени, гянт болдын баяжмалыг гидрометаллургийн
аргаар гүн боловсруулж цэвэр металл, нунтаг болон төмөрт хайлш үйлдвэрлэх,
улмаар өндөр чанарын тусгай ган, багажны материал гарган авах талаар өндөр
хөгжилтэй орнуудтай хамтран төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр байжээ.
Хөтөлбөрт газрын гүний дулааныг эрчим хүчний шинэ эх үүсвэр болгохоор тусгаж
нүүрсний хэрэглээний төрөл, хүрээг өргөтгөх талаарх асуудлыг ч орхигдуулаагүй
байна.
320
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хөтөлбөрийг эхний 1998-2000 оны, дараагийн 2000-2010 оны, 2010 онооос
хойшхи гэсэн 3 үе шатаар хэрэгжүүлэх байв. Энэ 3-р үе шатанд “Эрдсийн түүхий
эдийг олборлож боловсруулах томоохон цогцолборуудыг байгуулж өнгөт, ховор,
хар металлын хүдэр, баяжмалыг иж бүрэн гүн боловсруулах металлургийн
үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлж өндөр чанарын цэвэр металл, хайлш, бэлэн
бүтээгдэхүүн гаргаж экспортлох, дотоодын хэрэгцээг бүрэн хангах... хойт бүсийн
төмрийн хүдрийн ордуудыг түшиглүүлж хар металлургийн цогцолбор, Тавантолгойн
коксжих нүүрсний ордыг түшиглүүлэн аж үйлдвэрийн томоохон цогцолбор барих,
Дорнод бүсэд цайр-хар тугалганы металлургийн үйлдвэрийг барьж байгуулах
зэрэг асууддыг зах зээл, хамтын ажиллагааны боломж нөхцөлтэй уялдуулан
шийдвэрлэнэ. Эдгээр арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлснээр дотоодын нийт
бутээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын хэмжээг одоогийнхоос 2-3 дахин
нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж тусгасан зорилт нүүрс, зэсийн баяжмалын
экспорт эрчимтэй байснаас ерөнхий дүнгээрээ давж биелсэн ч мөн л зэс, цайр,
жонш, гянт болдын баяжмал, түүхий болон угаасан нүүрсний экспорт үргэлжилсээр
байгаа билээ. Хөтөлбөрт тусгасан үзүүлэлтүүд:
Ашигт Нийт нөөц (цэвэр Жилд үйлдвэрлэж байгаа Бүтээгдэхүүний оновчтой бөгөөд
малтма- металл буюу ашигт бүтээгдэхүүн боломжит хэмжээ, нэр төрөл
лын нэр эрдэс) /1998.01.01/
төрөл
хэмжих Тоо нэр төрел тоо нэр төрөл Тоо
Зэс нэгж 122,0*
мян.тн. 7500.0* Баяжмал дахь I**-Баяжмал дахь зэс 120,0
тэгшитгэсэн зэс II-Баяжмал дахь зэсээр 60,0
тоо III-Цэвэр зэс(катод) 60,0
2,0
Молиб-ден мян.тн. 210,0 Баяжмал дахь 2,0 I.-Баяжмал дахь Мо 1,0
молибден II.-Баяжмал дахь Мо
-Цэвэр металл,нунтаг, 0,5
хайлш
20,0
Алт тонн 165,0 Бохир алт 8.0 Цэвэршүүлсэн алт (999,9
(Доре” хайлш) 5,0 сорьц) 10,0
8,0
Нүүрс сая.тн. 6300,0 Эрчим хүчний -Коксжих нуурс 140,0
мян.тн. 48000,0 нүүрс -Эрчим хүчний нүүрс 40,0
Хайлуур
жонш -Баяжмал(92%) 140.0 -Баяжмал (92%) -Бүхэл 0.5
-Бүхэл баяжмал 40.0 баяжмал
Гянт болд мян.тн. 70 Баяжмал (60%) 0,04 Цэвэр металл, нунтаг
Цагаал мям.тн. 10,0 Баяжмал (50%) 0.04 Цэвэр металл, хайлш 0,2
тугалга
Эх орны хөгжилд үлэмж нөлөөтэй ашигт малтмалын төрлүүд болох зэс, төмөр,
жоншны боловсруулах олон санал санаачлага үе үеийн Засгийн газрууд гаргаж
байжээ.
Уул уурхайн сайдын 2013 оны 9-р сарын 02-ны №174 тоот тушаалаар “Хайлуур
жонш”, “Нүүрс”, Газрын ховор элемент”, “Алт”, “Цайр ба бусад холимог металл”
зэрэг хөтөлбөрүүд боловсруулах Ажлын хэсгүүд, Хөтөлбөр бичих зааврын хамт
баталжээ.
Гэхдээ удалгүй “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
321
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
зорилго бүхий Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө
аж ахуйн сайдын хамтарсан тушаал 2013 оны 9-р сарын 27-ны өдөр гарчээ. Энэ
тушаал гарсан нь төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх, Монгол Улсад гангийн үйлдвэр, зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр
барьж байгуулах, төлөвлөлт хийх зорилгоор дээрх хоёр хөтөлбөрийг яаралтай
боловсруулахын чухлыг харуулав. Ингээд “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулах
ажлын хэсгийн анхны уулзалт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр болж зэс хайлах,
цэвэршүүлэх технологиуд, боломжит төслүүдтэй танилцан санал солилцжээ.
“Монгол зэс” хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэр байгуулах зорилт
багтаж байсан учир баяжмал боловсруулах үед гарах олон мянган тонн хүхэр,
хүхрийн хүчлийг яах вэ гэдэг асуудал өмнө нь ч асуудал дагуулдаг байсан билээ.
Түүнийг шингээж болох хамгийн том боломж нь зүүн өмнөд азийн орнуудад нэн их
хэрэгцээтэй байдаг бордоо, суперфосфатын үйлдвэр, ураны хүдрийн гүний уусган
баяжуулалт байлаа. Гэвч Хөвсгөлийн Бүрэн хааны фосфоритийн ордыг ашиглах
боломжгүй нь тодорхой байсан юм. Уул нь энэ орд Хөвсгөл нуураас урагш 120
км-т, нуур орчмын бусад бүлэг ордуудаас хамгийн хол оршдог билээ. Өөр ордууд
гэвэл Завханы Алдархаан сумын нутаг гээд хол, бартаа ихтэй, дэд бүтэц, тээврийн
зардал их гарах нутагт байдаг.
Дээрх хоёр төслийг боловсруулж гурван яамны сайдын хамтарсан хуралдаанд
2014 оны эхний удиралд багтаан танилцуулах үүрэг авсан Ажлын хэсгийн ахлагч
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл ажлын явцын тухай сэтгүүлчид
ярихдаа “ “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулж ерөнхийдөө дуусч байна. Гэвч
одоохондоо зарим судалгаа, Жайка олон улсын байгууллагаас ирүүлэх Монголын
зэсийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгааны дүнг хүлээж байна. Ер нь зэсийн
үйлдвэр байгуулахын тулд эхлээд дэд бүтэц хаагуур тавих, Бүрэн хааны ордыг
ашиглах уу гэх зэрэг шат дараатай асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Мөн хүхрийн
хүчлийн хэрэглээг дотооддоо хэрхэн бий болгох асуудлыг ч нарийвчлах хэрэгтэй...
зэсийн үйлдвэрийн байршил, хүчин чадлыг одоогоор хэлэх боломжгүй байна. Хэрэв
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барихгүй, дэд бүтэц шийдэгдэхээргүй бол
жижиг үйлдвэрийг Чойр, Бор-Өндөр, Эрдэнэт, Хөтөлд барьж болох олон сонголт
бий” гэж байжээ. (Эх сурвалж: Г. Батмандах, Энтертаймент, 2014-06-03)
Энэ мэдээлэл нь түүний “хөтөлбөрийг боловсруулж ерөнхийдөө дуусч байна”
гэснээс хол зөрж байгаа буюу Хөтөлбөр гарах эсэх нөхцөл бүрдээгүй байсныг
харуулж байдаг юм.
Энэ мэтчилэн аль Ш.
Отгонбилэг захирлын
үеээс яригдаж ирсэн
зэсийн үйлдвэрийн
төсөл хэрэгжилгүй
өнөөг хүрчээ.
Зэсийн баяжмалаа
халуун, хүйтэн аргаар
гүн боловсруулж цэвэр
зэс гарган авч хүнд
үйлдвэрийн салбараа
хөгжүүлэхэд байнга тулгарч байсан нэг бэрхшээл гэвэл хөрөнгө оруулагчдын
эргэн тойрны хуйвалдаан, Монголыг зөвхөн баяжмал экспортлогч байлгах гэсэн
322
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
импортлогчид, боловсруулах үйлдвэрүүдийн эрх ашиг байлаа. Тэдний сонирхолыг
зөвхөн баяжмал дахь дагалдах металл, элементүүд үргэлж татаж байгаагүй юм.
Улсын их хурлын сонгууль бүрийн өмнө “зэс хайлуулах үйлдвэртэй болгоно” гээд
дараа нь шинэ Засгийн газар бүр энэ амлалтаа Мөрийн хөтөлбөртөө оруулдаг ч
аль нэг улсын экспертүүд, зөвлөхүүд ирээд буцахдаа цэвэр зэсээр бүтээгдэхүүн
хийх үйлдвэр байхгүй учир баяжмалаа экспортлох нь зүйтэй гээд буцацгаах нь олон
байлаа. Дээр нь дотоодын нөөц бололцоондоо итгэдэггүй, хөрөнгөө зөв хуваарилж
чаддагггүй, гадаадын хөрөнгө оруулалт шүтэн бэлэнчлэх сэтгэлгээтэй, улс төржин
талцан хуваагдаж эх орны эрх ашгийг үл ойшоогч улс төрчдийн увайгүй үйлдлүүд
нэрмээс болж байжээ.
Салбарын хөгжлийн хэтийн төлөвтэй холбоотой өөр нэг шийдвэр 2014 оны 1-р
сарын 16-ны өдөр, эсвэл 2-р сарын 27-нд гарсан эсэх нь ойлгомжгүй Монгол Улсын
Их хурлын 18-р тогтоол гэж гарсан нь 2014-2025 онд хэрэгжих “Төрөөс эрдэс
баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг юм. Түүнд “Төрөөс эрдэс
баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь хөрөнгө оруулалтын тогтвортой
орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник,
технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт,
боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх” гэж зорилгоо
томъёолсон байна.
Энэхүү баримт бичгийн 1.4.-т “Энэхүү бодлогын баримт бичиг нь төрөөс эрдэс
баялгийн салбарт баримтлах зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, удирдлагын
тогтолцоог боловсронгуй болгоход чиглэх бөгөөд тэдгээр нь эрдэс баялгийн
салбарын хууль тогтоомж, дунд, урт хугацааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, төсөлд
тусгагдан хэрэгжинэ” гэж заасан нь цаашид чухам тодорхой юу хийх нь бүрхэг
ажээ. Гэвч бодлогын баримт бичиг учраас үзэл баримтлалын зорилтуудыг багцлан
авч үзвэл дараах нөхцөл байдлыг хангана гэж үзжээ. Иймээс салбарын хөгжлийн
нэг чухал баримт бичиг болсон байна. Үүнд:
1. Геологи, хайгуулын ажлыг төрийн бодлогын дагуу гүйцэтгэж уул уурхайн
салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх
2. Эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай
технологиор ашиглаж боловсруулалтын түвшинг ахиулах, хэмжээ, нэр
төрлийг нэмэгдүүлэх
3. Уул уурхайн төслийг дагаад дэд бүтцийн хөгжлийн /замын сүлжээ, цахилгаан
станц, хот, суурин газар/ төлөв тодорхой болж, урт хугацааны төлөвлөлт
хийх боломжтой болох
4. Аж үйлдвэрлэлийн том төвүүд бий болж хүн амын Улаанбаатар чиглэсэн
нүүдэл суудал багасах
5. Эрдэс баялгийн салбарын бүх шатны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж
шинэ хууль тогтоомж, журам боловсруулах, томоохон төсөл хэрэгжүүлэхэд
олон нийтийн саналыг авч, шийдвэр гаргахад тусгаж байх эрх зүйн орчин
бүрдсэн байх
6. Эрдэс баялгийн бирж дээр эрдсийн бүтээгдэхүүний арилжаа нээлттэй, олон
улсын жишгийн дагуу явагдах орчин бүрдэх зэргээр тусгасан байна. Гэхдээ
хэрэгжүүлэх арга хэмжээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хариуцах эзэнгүй явж
ирсэн нь эдгээр баримт бичгүүдийн ханшийг унагаж байжээ.
323
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Түүнээс хойш зэс, төмөр, жоншны боловсруулалтын түвшинг дээшлүүлэх
хөтөлбөрүүд боловсруулан гаргах олон санал санаачлага гарч Ажлын хэсгүүд
томилж байсанч үндэслэл муутай, хэрэгжих нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй зэрэг
шалтгаанаар зохих түвшний шийдвэр гаргуулж чадаагүй байна.
“Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Уул уурхайн
сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан
тушаал 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр гарч байжээ. Уг тушаалд төмрийн
хүдэр, баяжмал, зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсад
гангийн үйлдвэр, зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, төлөвлөлт
хийх зорилгоор дээрх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж Ажлын хэсэг удаа
дараа хуралдах үеэрээ зэс хайлах, цэвэршүүлэх технологиудтай танилцаж, зарим
нэг ирээдүйтэй өслүүдтэй танилцсан байна.
Салбарын хуулиудаас гадна геологи, уул уурхайн хөгжилд нөлөөлөх
удирдамжийн шинж чанартай хэд хэдэн баримт бичиг, шийдвэр олон байдгийн
нэг нь НҮБ-ын санаачлага дээр тулгуурлаж Монгол Улсын Их Хурлын 2016 оны
19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл
баримтлал-2030” баримт бичгийн “Эрдэс баялгийн салбар” гэсэн 2.1.4.-д “Ил тод,
хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, уул уурхайн салбарын
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх”, “2016-2020 онд Уул уурхайн салбарын хөрөнгө
оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд
бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлж, говийн бүсийн томоохон хүчин чадал бүхий
цахилгаан станц байгуулах”, “2021-2025 онд Усан хангамжийн найдвартай
эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн томоохон төслүүдийн
үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг эзэмших”, “2026-2030 онд Уул уурхайн
томоохон төслүүдийн шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх” гэж тусгажээ.
Түүнчлэн дээрх зорилтууд дээр үндэслэн Засгийн газрын 2018 оны 42 дугаар
тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” батлан гаргасан байна. Энэхүү
“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө
оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг байв. Хөтөлбөр нь бодлогод
тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн тооцоог эх үүсвэртэй
нь уялдуулан нарийвчилж төлөвлөсөн баримт бичиг болно гээд 2016-2020 онд
“Хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх”, “Уул уурхайн хөгжлийг
дэмжих тээвэр, дэд бүтцийг барьж байгуулах”, “Уул уурхайн логистикийн төв”-тэй
болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгасан байна. Энэ баримт бичгийг
гаргахдаа “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг боловсруулахад үндэсний язгуур
эрх ашигт нийцсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, төрийн бодлогын
залгамж чанарыг хадгалсан, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, нөөц бололцоонд
тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог
хангасан байх зарчмыг баримталсан” гэжээ.
Салбарын хөгжлийн суурь асуудлыг хөндсөн иймэрхүү баримт бичгүүд зөндөө
гарч байсан ч хэрэгжсэн нь, түүний мөрөөр авсан арга хэмжээ чамлалттай байжээ.
Эдгээр баримт бичгүүдийг судлаж өнгөрсөн өнөөг харьцуулан бодож суухад дээр
дурьдаад өнгөрсөн “бага ярьж их хийх хэрэгтэй байна” гэсэн улс төрчийн үг өөрийн
эрхгүй санагдана.
324
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Дээрх зорилтуудыг хангах зорилгоор ашигт малтмалын төрлүүдээр олон
хөтөлбөр гарч байсныг дурьдаж хэрэгжилтийн явцыг тоочих нь энэхүү номны
хэмжээнд ахадсан зүйл болох тул орхиж байна. Уул уурхайн түүх сонирхогч
эрдэмтэн мэргэд энэ асуудлыг нарийвчлан судлах нь тэдний нэр төрийн асуудал
болох биз ээ.
Уул уурхайн салбарын хөгжилд үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдийн
хэрэгжилт нэн чухал байдаг билээ. Өмнөх Засгийн газруудын мөрийн хөтөлбөрийг
судлаж гүйцэтгэлийг анзаарахад уул уурхайн үйлдвэрүүдийг нэр заан төлөвлөх, хэт
өөдрөгөөр сэтгэж боловсруулан гүйцэтгэлд хяналт тавьдаггүй байдал ажиглагдана.
Эрчим хүчний нүүрсээр баян, нийт 170 гаруй тэрбум тонн нөөцтэй атал, “говийн
бүсийн томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулна” гэх зэрэг олон
зорилт хэрэгжээгүй, бүс нутаг эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй, дутуугаа
импортлосоор байгаа нь салбарын түүхийн нэгэн үзэгдэл болон үлдэж байгаа нь
хожмын хийх судлаачдын анхаарах нэгэн сэдэв билээ.
Гэхдээ иймэрхүү дутагдал доголдлыг засах арга зам эрж хайсаар байжээ.
Тухайлбал, аливаа бодлого, хөтөлбөр гаргахдаа үр дагаврыг нь нарийвчлан
төлөвлөх, биелэлтийг хянаж байхыг чухалчилсан нэг дэвшил, шийдвэр гарсан
нь УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр батлан гаргасан “Хөгжлийн
бодлого төлөвлөлтийн тухай” хууль, түүний зорилт байлаа.
Энэ хуулийн зорилтыг “Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг
төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах
зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого
төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлоод “Монгол
Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх,
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, мэдээлэх, хөгжлийн бодлого
төлөвлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж
хуулийн үйлчлэх хүрээг тодотгосон байна. Тус хуулийн 7.5.-д “Төрийн захиргааны
төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын хөгжлийн үзэл
баримтлалын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж,
тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
хүргүүлнэ”, 7.6.-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энэ хуулийн 7.5-д заасан тайланг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлнэ” гээд хэрэгжилтэд дөрвөн жил тутам хөндлөнгийн
үнэлгээ хийлгэж Засгийн газар хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээний тайланг
Улсын Их Хуралд танилцуулахаар заажээ.
Чухамхүү энэ хуулийн 10.3 дахь заалтыг дурьдан “Засгийн газрын 2016-2020
оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2019
оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр"-
ийг 214-р тогтоол батлан гаргажээ. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд 5 жилийн
хугацаанд 2019-2020 оны, 2021-2023 оны гэсэн 2 үе шатаар хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн бөгөөд үндсэн зорилго нь эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх,
хүнд үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус
салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажээ. Гэвч энэ хөтөлбөр тогтоосон хугацаандаа
хэрэгжих боломжгүй байв. Нэгдүгээрт дараагийн сонгууль болж баталсан Засгийн
газар өөрчлөгдөхөөс нэг жилийн өмнө гарсан, хоёрдугаарт Covid-19 хэмээх цар
тахал тохиожээ. Хэрэгжсэн бол хүний гар тэр бүр харахгүй эдийн засагтай, хүн ард
325
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нь хуримтлалтай жижгэвтэр улсын жишгээр хөгжихөд нэн чухал бодлого байлаа.
Баяжмал гаргадаг хэдэн уурхайгаас өөр суурьгүй, металлурги, химийн үйлдвэрийн
бэлтгэсэн мэргэжилтэнгүй, нефть-химийн үйлдвэрийн “үнэр” ч байхгүй улсад 5-хан
жилийн дотор хүнд аж үйлдвэр босгоно гэдэг хүнд юм. Иймээс ихэвчлэн эх орны
хүчин чадал хүрэхгүйн улмаас гадаадын тодорхойгүй эх үүсвэрүүдэд итгэл тавьж
урианы шинж чанартай зорилтууд хөтөлбөрт тусгагдсан байжээ. Эдгээр зорилтоо
хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохдоо Тавантолгойн ордыг түшиглэн өмнөд бүсийг
хангах цахилгаан станц байгуулах, Хэрлэн голд урсцын тохируулга хийж, түүнийг
алсын зайд дамжуулан ашиглах талаар судалгаа хийж, боломжтой газруудад зураг
төсөл зохиох, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, өмнөд зүүн бүсийг холбосон
төмөр зам, говийн бүсэд авто замын сүлжээ барьж байгуулах, Тавантолгой-Зүүн
бүсийн нүүрсний ордыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн паркийг дэд бүтцийн
хамт цогцоор нь байгуулж хөгжүүлэх, нүүрс-химийн үйлдвэрийг барьж байгуулах,
Нялга-Чойрын дүүргийн нүүрсний ордуудыг түшиглэн нүүрс хийжүүлэх үйлдвэрийг
барьж байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гарах хүхэрт хий
болон бусад дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулах, хүхрийн
хүчлийг фосфоритын баяжмалд уусгаж, фосфорын бордоо гаргаж авах судалгаа
хийх, туршилт явуулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн
хамт хөгжүүлэх, нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
ажлууд хамрагджээ. Түүнчлэн “Үйлдвэрлэлийг дэмжих тухай”, “Үйлдвэрлэл,
технологийн паркийн эрх зүйн байдлын тухай”, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн
төслийг боловсруулах асуудал тусгагдсан байна.
Дараагийн Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Ил
тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж,
эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт
эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг
хэрэгжүүлнэ. Газрын тос, нүүрс-хими, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд
үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, холбогдох дэд бүтцийн төслүүдийг
хэрэгжүүлнэ” гээд цуврал зорилтууд томъёолсон нь Цар тахлын дараа өрнөх их
бүтээн байгуулалтын эхлэл байх магадлалтай ажээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2022-2023 онд Ашигт малтмалын тухай
хуулиа шинэчилэн найруулж “Үндэсний баялгийн сангийн тухай”, “Уул уурхайн
бүтээгдэхүүний биржийн тухай”, “Хүнд үйлдвэрийн тухай” гэсэн 4 хууль гаргахаар
зорьжээ. Эдгээр хуулиудын дотроос “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн
тухай” хууль нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод
зохион байгуулан нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо
бий болсноор сонирхогч талууд үйл ажиллагаагаа итгэлтэй явуулахад онцгой
ач холбогдолтой юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь
ашигт малтмалын ордын тухайн үеийн зах зээлийн үнэлгээ, түүний ач холбогдлыг
тодруулан гаргахад чиглэхээр байна. Түүнчлэн тодорхой үнэлгээт ордын
ашиглалтын үр өгөөжийг дагуулан уурхайн хаалтын механизмийг тодорхой болгох
зорилтыг ч тусгах ажээ.
Геологи, уул уурхайн салбар 2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний
67 хувийг үйлдвэрлэж экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23
хувийг бүрдүүлж байна.
326
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хэдийгээр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрэн
хангаагүй, бодлого институц, хууль эрх зүйн тогтолцоо бүрхэг гэгддэг ч 2022 оны
байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 63 хувийг бүрдүүлсэн нь газрын
баялаг байхад түүнээс хүртэхийг хүсэгчдийн хөрөнгө хаанаас ч орж ирдэг гэдгийг
харуулж байна. Баялагтай ард түмэн заавал бийлэгжүү байх учиргүй. Харин
баялгаа хямгадаж бага баялагт их шингэсэн богино хугацаагаар баялгийг ихэсгэнэ.
Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн нэг, Япончууд “Бизнес бол дайн” гэсэн уриатай.
Цэргийн алдарт жанжин Наполеон Бонапарте нэгэнтээ “Стратеги гэдэг бол цаг
хугацаа, орон зай ашиглах урлаг юм. Би эхнийхэд нь илүү анхаардаг. Орон зайг
нөхөж болно харин алдсан цагийг хэзээ ч үгүй” гэсэн байдаг. Аливаа хуулийн
эцсийн зорилго нь цаг хугацаа, орон зайг бүрэн ашиглахад оршдог ажээ. Харин
Монгол Улсын хууль гурав хоног үйлчилдэг гэдэг явган яриа ч бий. Гаргасан хуулиа
ягштал хэрэгжүүлэхгүй, салан баавгайн үлгэрээр санаж нэг, байж нэг байсаар энд
тэнд элдвээр хэлэгдэн булан болгонд шахагдсаар байсныг өнгөрсөн түүх харуулж
байна.
Шинэ төрсөн хүүхэд эхний 3 сарын хугацаанд бүхнийг урвуулан хардаг байна
гэсэн эрдэмтдийн дүгнэлт байдаг байна. Монгол Улсын уул уурхайн эрх зүйн орчин
энэ нялхсын 3 сарыг өнгөрөөж бүгдийг бодитойгоор тусгаж эхэлснийг өнгөрсөн түүх
харуулж байна.
327
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
328
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XV БҮЛЭГ
ХҮНИЙ НӨӨЦ БОДЛОГО
БҮХНИЙГ ШИЙДНЭ...
329
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНТАВДУГААР БҮЛЭГ.
“ХҮНИЙ НӨӨЦ БОДЛОГО БҮХНИЙГ ШИЙДНЭ...”
Морин дэл дээр дэлхийг эзлэн давхиж явсан Монголчууд нэгэнт задарч эхэлсэн
нэгдсэн төрөө төвхнүүлэх гэж буцсан ч цагийн эрхээр хүчин чадал буурсаар бусдын
эрхшээл, соёл, шарын шашны нөлөөн дор суурин амьдралын эхлэл болсон сүм
хийд байгуулж эхэлжээ. Гэхдээ тэдэнд Хар хорин нийслэлийн хот байгуулалтын
уламжлал байлаа. Хожим нь олон сүм хийд буюу хүн судлал, бусад шинжлэх
ухааны салбар төвүүд байгуулахдаа тухайн газрын эрдэс баялгийн онцлогийг
судлан мэдэж сайн ашиглаж байжээ. Үүнийг тэдний босгож байсан сүм хийдийн
барилга, өнгө будгийн материал харуулна. Иймээс тэднийг геологи, уул уурхайн
мэрэгжилгүй хүмүүс байсан гэж үзэх аргагүй билээ.
Харин дэлхийн хөгжлөөс таслан хаалттай, мал аж ахуйн бүс нутаг төдий
болгосон Манжийн ноёрхолоос 1911 онд гарч улмаар Ардын хувьсгалын дараа
олон улсын жишгээр үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай тулгарсан юм. Иймээс
Монголын шинэ Засгийн газар Налайхын нүүрсээ нийсэлийн хэрэгцээнд ашиглаж
эхэлсний дараа эх орны баялгаа судлах замд эргэлт буцалгүй орж дэс дараатай
олон арга хэмжээ авсаар хөгжилтэй орны туршлага, хүн хүчээр эрдэс баялгаа
эргэлтэнд оруулж эхэлжээ.
Нэгэнт байгаа баялгаа судалгааны үндсэн дээр багцаалж эхэлсний дараа
буюу 1930-аад оноос олборлон борлуулж төрийн сангаа зузаатгах бүхий л арга
хэмжээ авчээ. Олон улсын байдал ч үүнд нөлөөлж байлаа. Энэ тухай өмнөх бүлэг,
хэсгүүдэд дурьдсан билээ. Гэвч дахин эх орноо хөгжүүлэх үйлсэд хүн бүхнийг
уриалан дуудсан нэгэн үйл явдал өнөөг хүртэл уул уурхайн хөгжилд хүчтэй нөлөө
үзүүлсэн юм.
Аж үйлдвэр, барилгын яамны харъяанд Уурхай ба ашигт малтмалын трестийг
1939 оны 10 дугаар сард шинээр байгуулсан бөгөөд “энэхүү газар бол Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр байгуулагдсан алт ба чулуун нүүрсний зэрэг уурхай ашигт
малтмалын зүйлийг бүрнээ хариуцан удирдах газар болох тул эрх биш олон
байгууллага худалдаа, үйлдвэрийн газрууд хийгээд аймаг хотын захиргаад мөн
олон нийтийн байгууллагууд болон ард түмэн нэг бүрээс танилцан мэдэж уул
ажил хэрэгт нь гар бие оролцон туслалцаж энэ тухай аливаа нэгэн хэргийг
түүгээр харилцан гүйцэтгэж байх явдлыг мэдэгдэн зарласугай” гэжээ.
Энэ трест байгуулагдсанаар ашигт малтмалын олон орд хүдрийн илрэлийг
нэмж илрүүлсэн бөгөөд шинээр нээхээр болсон уурхайг ажиллах хүчээр хангах
зорилгоор 1939 оны сүүлчээр Егзөрт 41, Сайншандад 81, Өндөрхааны уурхайд
22 , элсүүлж Чоноголын уурхайн дэргэд мэргэжлийн уурхайчдыг бэлтгэх зорилгоор
фабрик заводын сургуулийг байгуулан ажиллуулж бэхэлгээчин, өрөмдөгч,
тэсэлгээчин, компрессорчин, баяжуулагч зэрэг мэрэгжлээр сургах болжээ. Энэ
үед ЗХУ-аас төрөл бүрийн мэргэжлээр 100 гаруй мэргэжилтэнг урьж ирүүлэн
ажиллуулж байв.
БНМАУ, ЗХУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай
1946 оны 2-р сарын 27-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлж Монгол-Зөвлөлтийн
хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр 1949
оны 3 дугаар сарын 12-нд байгуулсан бөгөөд түүний харъяаны фабрик заводын
330
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
сургалтын комбинат ажиллаж мэргэжилтэй ажилчид, дунд мэргэжлийн техникчид
бэлтгэж байв. Энэ хүмүүс Чоногол, Түмэнцогт, Бүрэнцогтын зэрэг хүдрийн олон
уурхайд ажиллаж байсан бол тэдний үр ач нар одоо ч Монголросцветмет, түүний
харъяа Бор-Өндөр зэрэг уурхайд эцэг өвгөдийн мэргэжлийг залгамжлан их,
дээд сургууль төгсөн ажиллаж байна. Арга ч үгүй биз. Тэдний багад гэр оронд нь
уурхайчдын үйлсийн тухай яриа байнга өрнөж сэтгэлийг нь хөдөлгөж уурхайчин
болох эрмэлзэл, хүслийг оргилуулдаг байсан нь дамжиггүй билээ.
Монгол Улсыг 1953-1957 онд хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөний
биелэлтийг дүгнэсэн МАХН-ын 12 дугаар Их Хурлын тайлан илтгэлд “Зөвлөлт-
Монголын хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийн үйлдвэрийн газар
өрөмдөгч, дэлэвлэгч, бэхэлгээчин, ялгагч, гагнуурчин гэх мэтийн янз бүрийн
мэргэжилтэн үндэсний боловсон хүчин 2000 гаруйг сүүлийн жилүүдэд бэлтгэн
гаргажээ” гэж тэмдэглэж байжээ.
Харин Зөвлөлтийн тал “Совмонголметалл” нийгэмлэгийг Монголын талд
шилжүүлэх бэлтгэл ажлыг эхлэн ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл 1955 оны 12-р сарын
3-нд Дээд боловсролын яамандаа нэгэн үүрэг өгсөн нь 1955-1960 онуудад жил бүр
20 хүнийг Монголын иргэдээс элсүүлж дээд сургуулиудад уулын инженер 3, уулын
механик 2, уулын цахилгаанч 2, автын инженер 2, уурхайн барилгын инженер 2,
маркшейдер 2, геологич инженер 2, баяжуулагч инженер 3, химийн инженер 2
сурган бэлтгэх тухай байлаа.
Юуны өмнө Монголын уулын үйлдвэрүүдийг удирдах үндэсний боловсон
хүчнийг богино хугацаанд бэлтгэх явдал чухал байсан учир зарим удирдах
ажилтны мэргэжил дээшлүүлэх ажлыг ЗХУ-ын Өнгөт металлургийн яамны харъяа
үйлдвэрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул гарааны эх болгон А.Барьны,
Н.Даваа, Б.Сандуйжав нарыг богино хугацаагаар сургаж үйлдвэрлэлийн дадлага
хийлгэн уулын үйлдвэрлэл удирдан явуулах эрх олгож байжээ. А.Барьны энэ
итгэлийг алдсангүй, сургуулиа төпсгөж ирээд Аж үйлдвэрийн Яамны уул уурхайн
салбар эрхэлсэн орлогч сайдаар, хожим нь Налайхын уурхайн дарга, Нүүрсний
үйлдвэрийн нэгдлийн даргаар 30 шахам жил ажиллаж Монгол Улсын уул уурхайн
салбарыг хөгжүүлэхэд ихээхэн гавъяа байгуулжээ. Ийнхүү булган сүүлтэй тэдний
араас Зөвлөлтийн дээд сургуулиудад уул уурхайн мэргэжлээр сургах оюутны цуваа
эхлэн жил бүр оюутан элсүүлэн явуулж эхэлсэн байна. Гэхдээ үүнээс өмнө төрийн
бодлогоор олон залуучууд ЗХУ-ын их дээд сургуульд элсэн суралцаж байснаас
1951 онд геологич Дүгэрсүрэнг төгсөн ирж байсныг дурьдах учиртай.
Түүхийн хуудсыг сөхвөл 1955 онд Н.Тогоо, 1957, 1958 онд Г.Цэвэгмид,
Д.Бадамдаш нар Харьковийн Политехникийн дээд сургууль, 1955-1958 онд анхны
маркшейдер Д. Бат-Эрдэнэ, С. Галсан нар Кемеровогийн Проковьевскийн уул
уурхайн техникум, 1961, 1962 онд Я.Гомбосүрэн, Ц.Эрдэнэжав нар Москвагийн уул
уурхайн дээд сургууль, 1961, 1962, 1963 онд М.Жамсран, Д.Батжаргал, Г.Балжинням,
Д.Ренчиндорж, Г.Амар нар, үргэлжлүүлэн 1964 онд М.Өлзийбат, Б.Цогт-Очир,
У.Мавлет, Г.Амар, Н.Төмөртогоо, В.Базар, Д.Сэсрэн, Г.Даш, 1965 онд П.Очирбат,
Д.Өлзийсайхан, Т.Халык, Ц.Өлзий-Орших, Ринчиндорж, маркшейдер Д.Дондов,
Т.Наваандаяа, С.Гомбожав нарын 20 гаруй инженер Ленинградын Уул уурхайн
дээд сургууль, 1966 онд Д.Ренчинханд, 1967 онд З.Барас нар, Эрхүү, Свердловск
зэрэг олон хотуудад хотуудад уул уурхайн мэргэжлээр олон арван инженер
төгссөнөөс Д.Жигмэд-Очир, Д.Даржаа, Д.Балжинням, М.Намсрай, Н.Төмөртогоо,
Н.Даниэль, М.Дамдинсүрэн, Ц.Эрдэнэжав, Ж.Батмөнх, Ц.Батцэрэн, С.Цогт-
331
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Очир, Ш.Цэдэндамбаа, М.Нордов, Ц.Доржгарам, Г.Доржпалам, Г.Цэдэндамбаа,
П.Дэмчигсүрэн, Б.Цэгмид нар уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ
оруулсан байна.
Энэ тухай өмнөх 80, 85, 90, 95 зэрэг ойг тэмдэглэх зориолгоор гаргасан номонд
ахмад уурхайчдын оруулсан дурсамж, түүхэн тэмдэглэлд дэлгэрэнгүй байдаг
билээ. Гэхдээ уул уурхайн мэргэжил тус бүрээр, он цагийн хэлхээнд оруулсан тоон
мэдээлэл ховор байгааг энд учирлах нь зүйтэй юм.
Эдгээр өнгөрсөн зууны 50-60-аад онд төгссөн инженерүүд Зөвлөлтийн
“боловсон хүчин бүхнийг шийднэ” гэсэн хатуу зарчмын дагуу оюутан байхдаа
үйлдвэрлэлийн дадлагыг жинхэнэ газар дээр нь, үйлдвэрлэлийн процесст “нусаа
хацартлаа наан” хийж хатуужин уурхайчдын хүнд ажил, хатуу ширүүн амьдралыг
мэдэрсэн учир эх орондоо тэр үед олсон дадлага, туршлага, хүнлэг шинж, эрдэм
чадлаа зориулжээ. Тэдний ихэнх хожим нь олон уурхайн дарга, яамны удирдах
ажил хийж байжээ.
Зөвлөлийн орныхон оюутан сургахдаа онол, практикийг хослуулан
үйлдвэрлэлийн процессийн анхан шатанд дадлага хийлгэн цалин хөлсийг нь ч
харамгүй олгодог байжээ. Энэ бүхнийг туулж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч
асан П.Очирбат ”Суралцаж байхдаа Украины Никополь-маргенцын ил уурхайд 6
сар үйлдвэрлэлийн дадлага хийж экскаваторын туслах машинч, уулын диспетчер,
ээлжийн мастерийн дагалдан зэрэг ажлуудыг хийж байлаа. Дипломын практикийг
Колийн хагас арал дээр байдаг Кировск хотын Апатитийн комбинатын Рассумчар
цирк, Рассамчар-плата зэрэг ил уурхайд уулын ажилчин, өрөмдлөг тэсэлгээний
туслах ажилтан, уулын мастерийн туслах зэрэг ажпыг 2 сар хийж байлаа” гэж
дурссан нь тэдний жинхэнэ уурхайчин болсон, удирдах ажил хийсэн, хожим нь
эрдэм соёлын мөр хөөхийн эх сурвалж ямар байсныг төсөөлөхөд хүргэдэг билээ.
Дээр нэр дурьдсан анхдагчдаас олон хүн эрдмийн ажил хийж эрдэмтэн мэргэд
болсон билээ.
Монголын төр хожим хойно ч дөнгөж сургууль төгсөөд ирсэн “ногоон”
инженерүүдээ хүрз бариулан уурхайн мөрөгцөгт жирийн уурхайчин адил
ажиллуулан хар бор амьдрал мэдрүүлэн хүмүүсийг ихэс дээдэс, дээр дор гэлгүй
тэдэнтэй хүн ёсоор харилцах ухаанд сургаж байв. Үүнд Зөвлөлтийн зөвлөх, туслах
инженерүүдийн сайхан сэтгэл үлгэр жишээ болж байлаа. Тэдний жишээнээс энэхүү
номыг зохиогч, маркшейдер инженер дурьдах дуртай. Намайг Налайхын уурхайн
өргөтгөлийн 53-р хээрийн хос уклон “хөөж” хэмжилт хийн хэдэн отвесуудын
хооронд дээш, доош явсаар ядран нэгэн газар суухад хамт явсан, Донецкоос ирсэн
зөвлөх маркшейдер Константин Марин хэмээх эрхэм өвгөн надад тээр дороос банз
чирсээр авчирч “хүйтэн чулуун дээр битгий суу, нуруу нугасны өвчтэй болно” гээд
хөдөлж ядсан миний доор ивж өгч байж билээ. Тэр ах минь нутгаасаа морины тахны
хадаас хувиараа захиалан илгээмжээр авч нүхлэн отвесонд ашиглаж байв. Сургууль
төгсөж ирсний дараах хагас жил хүнд байлаа. Налайхын 53-р хээрийн, метро шиг
уужим хос уклон, холбоосуудын нэвтрэлтэнд маркшейдерийн хэмжилт, хяналтын
үйлчилээ үзүүлэхээс гадна Адуунчулуун, Баянтээг, Цагаан овоогийн нүүрсний ил
уурхайн өргөтгөлийн хөрс хуулалтын хэмжилт хийхээр ээлжлэн хоёр сар тутам
явдаг байв. Цагаан овоогийн өргөтгөлийн ажил заримдаа олигтой явахгүй боловч
маркшейдерийн хэмжилтийн үндсэн дээр тэдний хийсэн ажлын хэмжээ гардаг тул
явахаас өөр аргагүй, говийн наранд хэдэн хүүхэдтэйгээ шарагдан байгаа тэдний
цалинг бодуулах учиртай. Хэмжилт хийхэд дөхөм болгож мөрөгцөгүүдээ эмхэлж
332
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
цэгцлээрэй гэнэ. Зарим үед хаана юу хийгдсэн нь ойлгогдохгүй болгочихоод хүлээж
байна. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан ахилт гаргаагүй нэг,
хоёр сар болсон байх нь бий. Нар салхинд гандсан тэдний царайг харсан надад
ямар ч гэсэн хэдэн төгрөг авансаар ч бол бодуулж өгөх. Тэр үед манай төслийн
инженерүүдийн хийсэн зураг төслийн дагуу хөрс хуулалт хийдэг байсан юм. Нэг
өдөр планшетэндээ нөхөлт хийж байгаад хөрсний тооцоонд алдаа гарган бодит
байдлаас илүү хөрсний хэмжээ төлөвлөсөн байгааг анзаарсан билээ. Нийлбэрээр
нь бодоод үзэхэд өргөтгөлийн хэсгийн дөрөв, таван сарын төлөвлөгөөт ажлын
хэмжээнд хүрч байв. Энэ тухай төслийн ерөнхий инженер байсан Рэнчиндорж
гуайтай ганцаарчилан уулзаж асуухад “бид төсөл батлагдсан дараа мэдсэн, миний
дүү энэ тухай чимээгүй байвал хаана хаанаа амар” гэсэн билээ. Тэр үед Бага
нуурын уурхай ашиглалтанд ороод удаагүй, 4-р цахилгаан станцын технологийг
тус уурхайн нүүрсний шинж чанарт тааруулан сонгосон байв. Гэтэл станцынхан
Багануурын нүүрсийг технологийн шаардлага хангахгүй байна гэсэн хэл ам гаргасан
учир Рэнчиндорж гуай ч асуугдаж явж. Үнэндээ дөнгөж нээгдсэн ил уурхайн дээд
хэсэг буюу өгөршлийн бүсийн нүүрсийг хаялгүй стаанцад нийлүүлж байсан үе
таарч энэ асуудал үүссэн байдаг. Бага нуур, 4-р станц зэрэг том төсөл дээр алдаа
гарвал ёстой” хаана хаанаа хэцүүдэх” нь ойлгомжтой байлаа. Ийнхүү би хаанаас
өргөтгөлийнхний дутууг нөхөх аргаа олж өнөө илүүдэл хөрснөөс бага багаар
тэдний хийсэн ажил дээр нэмж байсныг одоо нууцлах юун. Магадгүй, тэд намайг
мэддэг, чаддаггүй гэж дотроо шоолдог байсан ч байж мэднэ. Уурхайн барилгын
трест ажлын гүйцэтгэлээр төсвөөс санхүүждэг байсан тул би энэ тухай хэнд ч ярьж
байгаагүй ч дарга нар маань миний үйлдлийг багцаалдаг байсан биз. Маркшейдер
хүн юу хийж байгаагаа сайн нягталж байхгүй бол эрсдэлд орох магадлал өндөртэй
байдаг. 53-р хос уклоныг анх удаа Налайхын уурхайн баруун хээрийн штректэй
холбох квершлагийг бие даан гүйцэтгэж масштабын зураг үйлдэн өдөр бүр орж яг
цоорох хэсгийн хэдэн метр үлдээд байх үеийн хоёр, гурван хоног нойргүй болсон
юмдаг. Гэтэл хоёр төмөр зам маань 2-хон сантиметрийн зөрөөтэй уулзаж билээ.
Уурхайчид малталт уулзуулдагч ард нь байсан маркшейдерээ тэр бүр анзаардаггүй
нь ажиглагдаж байлаа. Харин сарын төгсгөлөөр гаргасан баракаа засаж хэмжилтэнд
бэлтгэн хүндлэн угтдаг билээ.
Олон төслийн дунд ганцаардаж явах үед ирсэн Донецкийн К.Марин хэмээх энэ
хүнд гүний малталтаа хариуцуулсанч хамт хэмжилтээ хийж хяналтын тооцоогоо
хамт хийдэг байлаа. Хэмжилтийн дараа ширээний хоёр талд сууна. Костя ах
Брадисийн таблицаа эргүүлэн, арифмометрээ шажигнуулж байхад би аль хэдийн
бодож планшетэд нөхөлт хийхэд бэлэн болгочихоод гараад явчихдаг байлаа. Би
төгсөхдөө тригономерийн функц бүхий жижиг, одоогийн гар утас шиг хэмжээний
тооны машинтай ирсэн юм. Түүнийгээ ашиглаад л гялалзуулдаг байв. Харин Костя
эхлээд түүнд итгэдэггүй байснаа бүх тооцоо өрийнхтэй нь яг таардаг байсан учир
сүүлдээ надаас харамлаад байдаг болж билээ. Учир нь би нягтлан зэрэг өөр
хүмүүс гуйхад өгчихдөг байсан юм. Тэгээд л миний мэдлийн биш болгочихсон хэрэг.
Тэр үед Налайхын Их уурхайн маркшейдерээр Жамбалнов ах ажилладаг байв. Би
хааяа түүнтэй уулзаж ажил төрөл зохицуулах хэрэг гарна. Түүний өрөөнд ямар нь
мэдэгдэхгүй нэг тийм, өгөгдлүүд бодоод хэвлээд гаргадаг, дуу шуутай тооны машин
байдаг, түүгээрээ тэр бахархсан янзтай суудаг байсан нь түүх болон үлджээ. Тэр
үед Монгол Улсад тэр бүгд бэлэн байсангүй. Одоогийн электрон теодолитуудын
сураг ч байсангүй. Адуунчулууны уурхайн өргөтгөл дээр Т-30- тайгаа талын
жавартай салхинд хийсчих шахан хэмжилт хийж байхад чигчий хуруу мэдээгүй
333
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
болчихдог байлаа. Одоо энэ бүгд үлгэр, түүх төдий болон үлджээ. Харин эх орны
хөгжлийг төлөвлөхдөө боловсон хүчний хангамжаа дээд зэргээр анхааран авч
үздэг, маркшейдер зэрэг уулын нарийн мэргэжлийн инженерүүдээ зөвхөн гадаадад
бэлтгэдэг байсны нэг нь би байжээ.
Монгол Улс 1942 онд Улсын их сургууль байгуулж 1972 оноос түүний
бүрэлдэхүүнд геологи, уул уурхай, цахилгааны инженерийн мэргэжилтэн бэлтгэх
салбар байгуулсан нь өргөжин хөгжсөөр Политехникийн дээд сургууль, Техникийн
их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болж өөрийн хүчээр уул
уурхайн инженерүүд бэлтгэдэг болжээ. П.Очирбат гуайн нэгэнтээ “Аливаа аугаа их
үйлсийг хүн бүтээдэг, аливаа хөгжлийг хүний үйл ажиллагаа авчирдаг жамтай”
гэсэнчлэн үе үеийн төр, засаг уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхдээ
анхаарч байв.
Статистик мэдээлэл...
Өнөөгийн ШУТИС-т эрдмийн мөр хөөж 40 гаруй жил багшилж байгаа уулын
инженер доктор, профессор төрийн соёрхолт Б.Лайхансүрэн, доктор, профессор
С.Цэдэндорж, доктор, профессор Ж.Цэвэгмид нар болон тэдний шавь Уул уурхайн
инженерийн сургуулийн захирал уулын инженер доктор, профессор Л.Пүрэв,
доктор профессор Б.Пүрэвтогтох, уул уурхайн ахмад инженер, доктор, профессор
Я.Гомбосүрэн, академич П.Очирбат зэрэг инженерүүд мөрөгцөгт хүрз барьж
ажил амьдралын гараагаа эхлээд эрдэмтэн мэргэд болсон бөгөөд уул уурхайн
мэргэжлээр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.
Одоогийн байдлаар Монгол Улсын уул уурхайн салбар, түүний судалгаа,
шинжлэх ухааны чиглэлээр 180 гаруй эрдэмтэд эх орны хөгжилд хувь нэмрээ
оруулж байна. Тэдний залгамж халаа болох ОХУ, АНУ, Япон, БНХАУ, БНСУ зэрэг
олон оронд боловсон хүчнүүд бэлтгэгдэж Эрдэнэт, Бор-Өндөр, Оюу толгой зэрэг
том үйлдвэрүүдэд ажиллан орчин үеийн уул уурхайн техник, технологи эзэмшиж
байна.
Дарханы Политехникум, Налайхын техник мэргэжлийн сургуулиудад
мэргэжлийн олон техникч, ажилчид бэлтгэгджээ. Дархан-Уул аймаг дахь өнөөгийн
Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж 1939 онд нээгдэн Фабрик заводын
сургууль, Уран дарханы сургууль, Аж үйлдвэрийн техникум, Политехникум нэртэй
үйл ажиллагаа явуулж байгаад 1991-2007 онд Техникийн коллеж, 2007-2009
онд Техникийн дээд сургууль, 2010 оны 09-р сарын 07-ны өдрийн ШУТИС-ийн
Удирдах зөвлөлийн 08 тоот хурлын шийдвэрээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг
дахь Политехник коллеж, 2013 оны 07-р сарын 01-нээс Дархан уул аймаг дахь
Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж болжээ. Тэгвэл 2022 оны 10-р сарын
11-нд Өмнөговь аймагт ШУТИС-ийн харъяа Технологийн дээд сургууль нээгдэн 4
мэргэжлээр анхны 120 оюутан элсүүлсэн байна. Анхны 10 багш нь Улаанбаатараас
очин суурьшин ажлаа эхэлсэн байна.
Монгол орны 1970-1980-аад оны геологи, уул уурхайн үйлдвэрүүдэд
Политехникум байхад нь төгссөн дунд мэргэжлийн техникч, механикч, цахилгаанчин,
баяжуулагчид үйлдвэрийн гол гол дамжлага, хэсэг цехэд ажиллаж тэднээс олон хүн
удирдах албан тушаалд очиж байжээ. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа
Налайхын уурхайн хэсэг цехийн дарга, мастер, тоног төхөөрөмжийн операторуудын
90-ээд хувь нь энэ техникумын “бүтээгдэхүүн” байжээ. Тэдний дотроос олон сайд,
дарга нар, ерөнхий инженерүүд, гавьяатнууд төрөн гарсан байна. Энэ сургуулийг
334
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Аж үйлдвэрийн техникум байхад 1952-1956 суралцан “Уулын техникч” мэргэжилтэй
болж Хэнтийн “Дожир”-ийн жоншны уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа
17 настай эхэлж хожим нь 1976 онд Төрийн шагнал хүртсэн, салбарын яамны
сайдын алба хашиж байсан У.Мавлет төгсөж байжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн
баатар А.Орногвой, Гавьяат уурхайчин Ц.Сандаг, Ө.Шаравхаан, ТЭХҮЯ-ны орлогч
сайд З.Төмөрбаатар, Багануурын уурхайн дарга Дамбапилжээ, Налайхын уурхайн
ерөнхий инженер П.Чимэддамба, уурхайн орлогч дарга Цэвээнбалжир, М.Тулгаа,
Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал Гэзэгт зэрэг олон алдартан, удирдах
ажилтнуудыг нэрлэж болохоор ажээ.
Энэ сургууль өнгөрсөн 80 гаруй жилийн түүхэндээ дотоод, гадаадын хөрөнгө
оруулалтаар жил бүр бэхжин уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр жилдээ 250
оюутан хүүхэд сурган төгсгөж байна. Нийт төгсөгчдийн 70% нь захиалгат ажлын
байраар хангагддаг байна. Тухайлбал “Оюу толгой”ХХК-ний захиалгат сургалтын
хүрээнд 60 хүнийг “Уул уурхайн баяжуулалт”-ын мэргэжлээр төгсгөсөн ажээ.
Тус сургууль гадаад харилцаагаа өргөтгөн БНСУ-ын КОЙКА олон улсын
байгууллагын 18,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар электроникийн лаборатори,
ХБНГУ-ын GIZ олон улсын байгууллагын “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд
суурилсан Мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд 20,7 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар цахилгааны лаборатори байгуулсан бол “Оюу толгой” ХХК-
ийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилга, сургалтын
тоног төхөөрөмжөө сайжруулсан байна. .
Мэргэжилтэй уурхайчин бэлтгэдэг өөр нэг том сургууль бол Налайхын Мэргэжил
сургалт- үйлдвэрлэлийн төв билээ. Налайхын Их уурхайн захиргааны шийдвэрээр
1959 онд тус уурхайд мэргэжилтэй ажилчид бэлтгэх байнгын ажиллагаатай
курс байгуулан өрөмдөгч, тэсэлгээчин, бэхэлгээчин, засварчин зэрэг 10 гаруй
мэргэжлээр 160 сурагчтай хичээллэж эхэлжээ. 1961-1965 онд Сургууль кабинет,
1965-1979 онд Техник мэргэжлийн сургууль, 1979-1991 онд Техник мэргэжлийн
дунд сургууль, 1991-2003 онд Техникийн лицей, 2003 оноос Мэргэжлийн сургалт-
үйлдвэрлэлийн төв болон эх орны өнцөг булан бүрд ажиллах мэргэжилтэй олон
мянган ажилчин төгсгөн гаргасан байна. Төгсөгчдийн 75 хувь нь тогтмол ажлын
байртай болдог байна. “Налайхын тайлбар толь” номонд “Одоо тус сургууль нь нэг
ээлжиндээ 600 хүүхэд суралцах 2 давхар хичээлийн байр 2, мастерийн газар 14,
лабораторийн хэсэг, 70 хүүхдийн дотуур байр, 1 7,5 мянган номтой 30 суудалтай
номын сан, биеийн тамирын заал, нийтийн хоолны газар, музей, урлагийн заал
бүхий цогцолбор болсон бөгөөд одоо 1000 гаруй хүүхэд суралцаж, 70 гаруй
багш ажиллаж байна” гэж тэмдэглэжээ. Энэ сургуульд 1970-аад оны төгсгөлөөр
ЮНЕСКО-ийн тусламжаар үнэт чулуу боловсруулах цех байгуулагдаж төрөл бүрийн
гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлэдэг байсан нь Геологийн төв лабораторитой
өрсөлдөхүйц хэмжээнд байв.
Тус сургуулийн захирлаар А.Балдорж, С.Дэнсмаа, А.Балдан, Ч.Самдан,
М.Чимид, А.Адьяа, А.Нацагдорж, Н.Барамсай, Ш.Энхсайхан, Ц.Сонгууль нар
ажиллаж байжээ. Тэдний нөр их хөдөлмөрийн үр дүнд тус төв экскаваторчин,
бульдозерчин, токарь-фрезерчин, тогооч, нарийн боов, цахилгаан шугам сүлжээний
засварчин, цахилгаан хийн гагнуурчин, дулааны тоног төхөөрөмжийн засварчин,
үйлдвэрлэлийн цахилгаан засварчин, алтны шороон ордын баяжуулагч, компьютер
эх бэлтгэгч, өрмийн машин механизмын засварчин, барилгын засал чимэглэл,
барилгын сантехник, гагнуурчин зэрэг 10 гаруй мэргэжлээр жил бүр 350-400 оюутан
335
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
элсүүлсэн сургах хэмжээнд хүрсэн байна.
Одоогоос 10-аад жилийн өмнөөс “Оюу Толгой” ХХК Монгол улсын мэргэжлийн
боловсролын тогтолцоонд хамгийн их буюу 126 сая ам.долларын (168 тэрбум
төгрөг) хөрөнгө оруулалт хийж эхэлсэн гэдэг бол энэ ажлын хүрээнд Налайхын
Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд 200 гаруй сая төгрөгийн үнэ бүхий
авто засвар, цахилгаан, гагнуурын тоног төхөөрөмж хүлээлгэн өгч Дадлагын төв
байгуулжээ. Түүнчлэн техник, технологийн жишиг төв, сургууль болгохоор хичээлийн
байр, багш, сурагчдын дотуур байр, спортын талбай зэрэг цогц барилгын бүтээн
байгуулалт эхлүүлжээ. Энэ сургуулийг төгсөгчид сургалтын цагийн 30-40 хувийг
танхимд онолын мэдлэг авахад , 60-70 хувийг дадлагын байр болон үйлдвэрлэл
дээр өнгөрөөдөг байна. Олон анги танхимд тоног төхөөрөмжөө суурилуулан
үйлдвэрлэл дээр дадлага хийж байгаа юм шиг орчинг бүрдүүлжээ. Төгсөгчид нь
Оюу Толгой, Тавантолгой зэрэг бүтээн байгуулалтад нэр төртэй ажиллаж байгаа
ажээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг энэ дээ.
Монгол Улсад нийт 79-н МСҮТ байдаг, түүнд 45 мянга орчим суралцагч
хичээллэн эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах мэргэжлийн боловсон хүчин болж
байгаа ажээ.
Энд жирийн уурхайчдын хойч үеээ бэлтгэж байсан жирийн өдрүүд, зүтгэлийг
дурьдах нь зүйтэй. Үйлдвэрийн талбар, ажлын байр, уурхайн мөрөгцөгт мэргэжилтэй
ажилчид сургаж байсан ахмадууд бол төрмөлүүд, мэргэжилдээ жинхэнэ мастер,
магиструуд байлаа. Тэд дээд боловсролтой эрдэмтэн мэргэдтэй эн сацуу салбарын
боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан юм. Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар Ж.Отгонцагаан тэтгэвэрт гарсанч уурхайн гүнд орж бэхэлгээ
хийх аргад олон залуусаа сурган үнэлж баршгүй өв сангаа үлдээж байв.
“Эрдэнэт” УБҮ ашиглалтанд ороод удаагүй, уул уурхайн үйлдвэрүүд шил
шилээ харан босож бүтээн байгуулалт ид өрнөж байсан 1981-1985 онд геологи, уул
уурхайн салбарын боловсон хүчний хангамж, хүрэлцээний түвшин ямар байсан нь
өмнөх олон жилийн бодлогын хэрэгжилтийн үр шимийг илтгэн харуулдаг тул зарим
баримтууд нь сонирхолтой байдаг.
1984 онд төр засгийн удирдлага солигдож, улмаар өөрчлөн байгуулалтын салхи
сэвэлзэж эхэлсэн 1986 оны эх гэхэд геологи, уул уурхайн салбарт 10374 монгол хүн
ажиллаж байснаас геологид 3993, уул уурхайд 6070, нийт ажиллагсадын 16.4%
нь дээд, 12.6% нь тусгай дунд боловсролтой, 68.8% нь мэргэжилтэй ажилчид
байжээ. Зөвхөн 1981-1985 онд дээд боловсролтой 749, тусгай дунд боловсролтой
494, мэргэжилтэй ажилчин 1389 хүнийг бэлтгэн хүлээн авч байжээ. Энэ хугацаанд
гадаадын их, дээд сургуульд 633, техникумд 168, ТМС-д 240 хүнийг элсүүлэн
сургасан байна. Түүнчлэн үйлдвэрлэл дээр болон геологи, уул уурхайн нарийн
болон түгээмэл 43 мэргэжлээр 2059 хүн, сургууль курсээр 56 мэргэжлийн 1448 хүн
сургажээ.
ЗХУ-д нэвтрэгч, тоног төхөөрөмжийн засварчин, баяжуулагч зэрэг мэргэжлээр
169 хүнд шинэ мэргэжил эзэмшүүлж давхардсан тоогоор 2708 ажилчдын
мэргэжлийг дээшлүүлжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд салбарт ажиллагчдын
тоо өмнөх таван жилээс 50.1%, дээд, тусгай дунд боловсролтой инженер техникийн
ажилтан 57%, мэргэжилтэй ажилчид 43.2% тус тус нэмэгдсэн байна. Зөвлөлтийн
мэргэжилтнүүдийг дагалдуулан 4685 хүн сургаснаар 2300 хүн шинэ мэргэжилтэй
болж 1700 хүн зэргээ ахиулж 874 хүн хос мэргэжилтэй болжээ.
336
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Салбарын хэмжээнд нийт 1121 хүн төрийн дээд шагнал, одон медалиудаар
шагнагдсан бөгөөд “Тэргүүний геологич”, “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр
123 хүн, гавшгайч цол, тэмдэгээр 700 гаруй хүн шагнаж урамшуулсан бол 113 хүн
гадаадын одон медалиар шагнагджээ. Мэрит зарчим баримтлан 92 ажилтныг
удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулжээ.
Энэ бол үе үеийн төр, засгийн боловсон хүчний бодлогын хэрэгжилтийн
динамик үзүүлэлтүүдийн нэг илрэл билээ.
Харин үе үедээ нэр төртэй хөдөлмөрлөж явсан мэргэжлийн уурхайчдын нэр төрд
хэрхэн сэв суулгаж байгаа тухай уул уурхайн ахмад инженер, академич П.Очирбат
нэгэн ярилцлага өгөхдөө харамсан өгүүлсэн байдгийг санахад илүүдэхгүй юм.
Тэрээр хэлэхдээ:
“Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн байгууллага
байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хийх ёстой
ажпаа гүйцэд хийхгүй гажуудуулж байгаа явдал уул уурхайн салбарын нэр төрд
харшилж байна. Үүний хажуугаар “нинжа” нарыг уурхайчидтай андуурч тэдний
хууль зөрчсөн үйл ажиллагааг уурхайчдад хамаатуулж, тэдний ухаж сэндийлсэн
газрыг уурхай гэдэг инженерийн байгууламжаас ялгаж мэдэхгүйгээс Монголын
уул уурхайн аж үйлдвэр, Монголын уурхайчдын ариун нэр төрийг сэвтүүлэх явдал
их байна. “Уул уурхайн салбар эх орны газар шороог сүйтгэж гүйцлээ” гэсэн
гүтгэлэгийг түгээгч “эх орончдын” сөрөг сурталчилгаа монголын уурхайчдын
ариун цагаан хөдөлмөрийг үгүйсгэх явдал гарч уурхайчдын урмыг багагүй хугалж
байна.”
Үнэн хэрэгтээ Монгол Улс 159 сая га газар нутагтай, түүний 2 сая га буюу
1.25% газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явагдаж байна.
Бид чинь энэ хэмжээний газарт тариалан эрхэлж хөрсний эвдрэлд оруулж
атаршуулж, цөлжүүлж хаясан улс. Одоо нөхөн сэргээж ашиглах гэж ажиллаж
байна. Цаашдаа бид уул уурхайн ашигласан талбайг нөхөн сэргээж аж ахуйн
эргэлтэд эргүүлэн оруулна.
Урьд өмнө байснаасаа илүү үр өгөөжтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал
жуулчлалын сайхан нутаг болгохыг зорилгоо болгож байна. Үүнийгээ биелүүлнэ.
XXI зууны тогтвортой хөгжлийн шаардлага ийм. Монголын уурхайчид энэ үүргээ
биелүүлнэ гэдэгт ард түмэн минь итгэж болно.
Социализмын үед уул уурхайн боловсон хүчин бэлтгэх талаар их анхаарч
олон зуун инженер техникийн ажилтнууд бэлтгэсэн нь өнөөгийн уул уурхайн
хөгжлийн түвшинд хүрэх үндсэн нөхцөл болсон байна” гэжээ.
337
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
338
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XVI БҮЛЭГ
ЗУРАГ ТӨСӨЛ, СУДАЛГААНЫ
БАЙГУУЛЛАГА НЭН ЧУХАЛ
1. УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭН
2. ЭРДСИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ
3. ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ...
339
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗУРАГ ТӨСӨЛ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА НЭН ЧУХАЛ
“...Эрдмээр илүү нь эрхбиш тэргүүлдэг...”
Аливаа улсын хөгжил дэвшил, хүчирхэгжилт түүний ард түмний оюун санааны
өв, боловсролд суурилсан судалгаа шинжилгээний ажлаас шууд хамаарч байдгийг
хоёр хөрш орноос эхлэн дэлхийн технологи хөгжсөн орнуудын түүх харуулж байдаг.
Хувьсгалаас өмнө нүүдлийн мал аж ахуй эрхлэж байсан манай ард түмэн өөрийн
гэсэн ажиглалт, дүгнэлтэнд үндэслэн ажил амьдралаа залгуулж байсан билээ.
Тэгвэл Монголчууд 20-р зуун гарснаар дэлхийн олон улсын соёл иргэшил, техник
технологийн хөгжлийн зах зухаас мэдэрч эхэлсэн нь манай тэргүүний сэхээтнүүд,
хувьсгалчдад нөлөөлж эх орноо тэдэнтэй хөл нийлүүлэн хөгжих, амьдралын арга,
хэв маягаа өөрчлөх шаардлагатай болсныг ухааруулсан билээ. Үүнийгээ 1923 оны
7-р сарын 24-нд олон нийтэд танилцуулахаар тогтсон “Эдийн засгийн үндсэн
бодлого” хэмээх баримт бичигт сонирхолтойгоор тусгасан байдаг. Тухайлбал:
“Ес. Монгол ард иргэний уран дарханы үйлдвэрийн учир
Хянаваас одоогийн Монголчууд аливаа уран дарханы үйлдвэр хийж чадах
нь урьдынхаас доройтож, цөм хятад үйлдвэрийн иргэний гар харах болжээ.
Унгас ноосоор эсгий хийх, цэмбэ драп нэхэх, өөрсдийн өмсч эдлэх дээл хувцас
зэрэг зүйлийг өөрсдөө эсгэх, оёх ба төмрөөр ирт мэс хийх, модоор гэр бараа
хийх, эмээл, хом зэрэг, тоног зэргийг өөрсдөө хийж чадах байтал цөм хятадын
гараар хийлгэж, өндөр үнээр худалдан авах болсон нь чухам сайнгүйн шинж мөний
тул эрхбиш арга сүвэгчилж, олон монголчуудын уран дарханы ажил үйлдвэрийг
хөгжүүлбэл зохино.
Арван тав. Монгол Улсын аливаа боловсон ажлын учир
Малын ажил ба газар тариалангийн ажил хийгээд чулуун нүүрс, алт,
мөнгө зэргийн уурхай ба элдэв гарын уран дарханы үйлдвэр хийгээд түүхий эд
боловсруулах үйлдвэрт цөм аль болохуйц оньсот хүрдний машин багаж, тоног
зэргийг хэрэглэвэл үржил их бөгөөд хүний хүчийг машид аривлана. Тиймийн тулд
Нийслэл Хүрээний газар буюу аль зохих газар олон зүйлийн үйлдвэрийг бүртгэсэн
бас жасааны сургууль нэгийг сайнаар нээж олон монголчуудаас дуртайг нь
сургавал аяндаа харь улсын гар харахгүй болж аливаа ажил үйлдвэрийг монголчууд
өөрсдөө хийж чадах зам нээгдэнэ. Олон үйлдвэрийн дээд ба дунд эрдмийг гадагш
явж сургахгүй бол болохгүй болов уу
Арван долоо. Монгол Улсын гадаад худалдааны учир
“Байцааваас орос, хятад, жи пан, америк, англи, германы зэрэг олон их бага
улс дотроос зарим нь эзэрхэг шунахай бөгөөд, бага буурайг дарламтгай ба
залгимтгай, зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрэм
адилгүй учир зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм соёлын тухай гэрээ болзоо
тогтоон нэвтрэлцэхэд хүрвэл эрхбиш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол
зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Япон хэмээн шилж сонгоход хүрвээс
аль ч талаар Герман, Орос, Америк гэх мэтээр Дэд дараалан орох бизээ.
340
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Арван найм. Ер сургуулийн учир
Үүнээс дээш тоочсон олон зүйлийг бүрэн бүтэн сайнаар явуулья гэвэл ард
түмэн даяар ерийн эрдэмд боловсрох хэрэгтэй. Урьд одоо аль ч цагт, орон
газар хаана ч гэсэн, эрдмээр илүү нь эрхбиш тэргүүлдэг учиртайг дэлхий дээрхи
олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг засгийн бодлогын манлай
болгожээ. Улс орон эрдэм мөхөс бол ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр
хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн бол элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж,
эд хөрөнгө зузаан, сүр хүчин их болно. Герман улсын ард нэг түмэн эр, эм хүний
дотроос аравхан нь бичиг үл мэдэх, английн нэг түмэн хүний арваад нь бичиг үл
мэдэх, оросын түмэн хүний дотор 7000 нь бичиг үл мэдэх, Жи пан улсын түмэн
хүний дотор 100 хүн бичиг үл таних мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг
нь эд хөрөнгө, чадал хүчээр аяндаа баялаг ажгуу. Учир иймийн тулд эдийн засгийг
үүрд бат нот арвин зузаан болгоё гэвэл ард түмнийг эрхбиш ердийн үсэг бичиг,
утга уянга ба тусгай ашиг тустай эрдмүүдэд сургахыг урьтал болговол зохино.”
хэмээн хөгжил дэвшлийн гол гогцоо асуудлыг гарамгай гаргаж тавьсан байлаа.
1. УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭН
Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй манай шинжлэх ухааны байгууллагуудын цар
хүрээ өргөжин тэлсээр уул уурхай, эрчим хүчний чиглэлийг хамарч түүний нийгэмд
эзлэх байр суурь өсөн нэмэгдэхийн хэрээр өөрийн гэсэн зураг төсөл боловсруулах,
судалгаа шинжилгээний байгууллагатай болох шаардлага бий болжэ. Энэ
чиглэлийн тодорхой зорилго бүхий анхдагч байгууллага нь Аж үйлдвэрийн яамны
сайдын тушаалаар 1959 оны 4 дүгээр сард байгуулсан Зураг төслийн групп юм.
Энэ Групп анх 1960 онд үйлдвэрэлд ашигласан Их хайрханы уулын үйлдвэрийн
зураг төслийг боловсруулжээ. Дараа жил нь Сайд нарын зөвлөлийн 1961 оны
10 дугаар сарын 9- ний өдрийн 256 дугаар тогтоолоор энэ группыг өргөтгөн
үндэсний 11 мэргэжилтэн, ЗХУ-ын 7 мэргэжилтэй Уул уурхайн төслийн товчоо
болгон мэргэжлийн институтийн суурь тавьжээ. Уул уурхайн зураг төслийн групп,
товчоо байгуулагдахад Д.Жигмид-Очир, М.Дондог, Г.Рэнцэндорж зэрэг үндэсний
мэргэжилтнүүд Зөвлөлтийн мэргэжилтэн Шамшеев, Зарянов, Омелъянович,
Алексин нартай хамтран ажиллаж байжээ. Энэ товчоо нь Бүрэнцогтын гянт
болдын уурхайг өргөтгөн түүний жилийн чадлыг 2000 тоннд хүргэх зураг төсөл,
жилд 15—20 мянган тонн нүүрс олборлох Сүхбаатар аймгийн Өлзийт, Өвөрхангай
аймгийн Баянтээг, Баян-өлгий аймгийн Нүүрстхотгор, Хөвсгөл аймгийн Эгийн голын
уурхайнуудын зураг төслийг боловсруулж эхэлжээ. Түүнчлэн Говь- алтай аймгийн
Цахиурт, Увс аймгийн Хартарвагатай, Булган аймгийн Сайхан-овоогийн уурхайн
зураг төслийг зохиож Чандган тал, Тавантолгойн нүүрсний уурхайг байгуулах,
Ца- гаан-овоо, Нүүрстхотгор, Сайхан-овоогийн нүүрсний уурхайг өргөтгөх зураг
төслийг бэлтгэжээ. Тус товчооны ажил зөвхөн орон нутгийн нүүрсний уурхайнуудын
ирээдүйг хамарсангүй, 1964 онд Бүрэнцогтын уурхайн гүнзгийрэлтийг 380 м гүнд
хүргэх, Бэрхийн уурхайн 2 дугаар судлыг ашиглах зураг төсөл дээр ажиллаж байв.
Сайд нарын зөвлөлийн, 1966 оны 8 дугаар сарын 30-ны 283 дугаар тогтоолоор
Аж үйлдвэрийн яамны харъяанд 11 аймгийн шавар-шохойн карьерын зураг
төсөл хийж байсан бол 1968 онд ТЭХҮГУУЯ-ны харьяанд шилжин ирж Хар морьт,
Өмнөдэлгэрийн цагаан тугалга, Дээд кумирын орд, Хөшөөтийн нүүрсний уурхайн
зураг төслийг хийжээ. Уул уурхайн зураг төслийн товчоо зураг төслийн ажлыг
эрхлэхээс гадна ашигт- малтмалын орд газруудад үнэлэлт өгөх, орд ашиглах
341
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ттехник-эдийн засгийн үндэслэл боловсруулах хэмжээнд хүрсэн байлаа.
Тус товчоо БНАГУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч 1968—1969 онд Цагаан
чулуут, Нарантолгойн алтны орд газрыг ашиглах Техник-эдийн засгийн үндэслэл
боловсруулсны дээр уул уурхайн зарим үйлдвэрүүдийг зохистой байршуулах
үндэслэлийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулжээ.
Уул уурхайн зураг төслийн товчооны гүйцэтгэх ажлын цар хүрээг улам өргөтгөх
шаардлага уул уурхайн салбарын хөгжил даган гарч ирсэн тул Сайд нарын
зөвлөлийн 1969 оны 12-р сарын 29-ний 429 дүгээр тогтоолоор Уул уурхай, эрчим
хүчний үйлдвэрийн зураг төсөл, шинжилгээний институт болон өргөжсөнөөр
гурван салбарын эрдэм шинжилгээ, зураг төслийн ажлыг эрхлэх болсон байна.
Энэ үеэс эхлэн гадаадын зарим орны зураг төслийн байгууллагуудтай хамтын
ажиллагаагаа гүнзгийрүүлж, улмаар Налайхын уурхайн өргөтгөл, шинэчлэлтийн
зураг төслийг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтай боловсруулж зохиогчийн
хяналтыг бие даан гүйцэтгэжээ.
Түлш, эрчим хүчний салбарын хөгжлийг тэргүүлэх чиглэл болгох шаардлагын
үүднээс институтийг улам өргөтгөж Сайд нарын зөвлөлийн 1972 оны 5-р сарын
12-иы 178 дугаар тогтоолоор Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм
шинжилгээ, зураг төслийн институт болгон өргөтгөж түлш, эрчим хүчний
системийн яамны бүтцэд харьцангуй бие даасан байгууллага болж эрдэм
шинжилгээ, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа хослуулан явуулдаг болжээ.
Ийм зохион байгуулалтанд орсноор Дорнод II-Яргайтын 35 кВ, Дархан-Сэлэнгийн
районы өндөр хүчдэлийн салбар шугамууд, хэд хэдэн аймгийн дизель цахилгаан
станцын өргөтгөлийн зураг төсөл, Улаанбаатар хотын дулааны цахилгаан
станцуудын үндсэн тоноглолуудын их, урсгал засварын тө- сөв зэрэг цахилгаан
дулааны эрчим хүчний салбарт ажиллаж эхэлжээ.
Тус институт “БНМАУ-ын түлш-эрчнм хүчний аж үйлдвэрийн хөгжлийн 1990 он
хүртэлх прогноз”, “Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан
техникийн хөгжлийн хэтийн төлөв”, “БНМАУ-ын түлш- эрчим хүчний баланс” зэрэг
хөгжлийн судалгааны томоохон бүтээлүүд гаргажээ.
Түлш, эрчим хүчний салбарын өмнө тулгамдсан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн
асуудлаар мэргэшин зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд
бэхэжсэн тул 1976 оны 5 дугаар сард ТЭХҮЯ-ны Түлш, эрчим хүчний үйлдвэрийн
эрдэм шинжилгээ, зураг төслийн институт болжээ..
Тус институт нүүрсний томоохон ордын технологийн параметрийг оновчлох,
орон нутгийн жижиг уурхайн нэг загварын технологийн схем боловсруулах,
уурхайн хий, тоостой тэмцэх дэвшилт арга олох, тоног, төхөөрөмжийн ашиглалтын
найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх, үндсэн тоног төхөө- рөмжийн
ашиглалт, засварын зарцуулалтын норм, нормативыг боловсруулж нэвтрүүлэхэд
судалгаа шинжилгээний ажлаа чиглүүлж байв.
1976—1980 онд Багануурын нүүрсний ордыг ил уурхайгаар олборлох үр
ашигтай хувилбарыг ашиглалтын 5, 10, 15 жилийн интервалтай оновчлох ажлыг
тооцоолон бодох электрон машинаар гүйцэтгэн үр дүнг ЗХУ-ын «Гипрошахт»
институтээс боловсруулсан техникийн зураг төсвийн үндэслэл болгож байв.
Институтийн хүрээнд хямд төсөр, ашиглахад хялбар тэсрэх бодисийн найрлага,
технологи боловсруулж Шарын гол, Адуунчулууны уурхайд нэвтрүүлсэн нь тухайн
үеийн ханшаар жилд 450,0 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж байжээ. Түүнчлэн:
342
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
• ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү хотын Сибирийн эрчим хүчний
институттэй хамтран “БНМАУ-ын түлш, эрчим хүчний аж ахуйн хөгжилтийг
оновчтойгоор төлөвлөх нь” төсөл,
• ЗХУ-ын ил уурхайн эрдэм шинжилгэзний институттэй (НИИОГР) хамтран
бага хүчин чадлын нүүрсний уурхайнуудад уулын ажил явуулах, нүүрс ачих,
ялгах технологийн нэг загварын схемүүд, бага хүчин чадлын уурхайнуудын
нүүрсийг ангилан ялгах боломж
• ЗХУ-ын (ЦНИИЭИУГОЛЬ), (ВНИИ- УГОЛЬ) зэрэг институттэй хамтран:
- нүүрсний салбарын удирдлагын бүтцийг боловсронгуй болгох,
- уурхайнуудын төлөвлөлт, хегжил байршлыг оновчлох,
- салбарын эрдэм шинжилгээний ажлын хэтийн хөгжлийн схем,
- аймгийн төв, хөдеө орон нутгийн түлш хангамжийн схем,
- салбарын үйлдвэрүүдийн жил, таван жилийн төлөвлөгөөний үндэслэл
- түлшний баланс зохиох зэрэг ажлууд хийж байжээ.
Тус институт БНМАУ- ын улс төлөвлөгөөний комиссын дэргэдэх Үйлдвэрлэх
хүчний хөгжил байршлын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Түлш, эрчим
хүчний үйлдвэрийн 1990 он хүртэлх хөгжлийн ерөнхий схем”-ийг боловсруулсан
байна.
Институтийн хамт олон ЭЗХТЗ-ийн “Нүүрсний үйлдвэрийн байнгын комисс”ын
хүрээнд 1973 онд байгуулагдсан “Нүүрсийг сайжруулах шинэ арга боловсруулах
төв”-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хатуу түлшний лаборатори байгуулан
ЗХУ-ын шатах ашигт малтмалын институт (ИГИ), хатуу түлшний баяжуулалтын
институттзй (ИОТТ) хамтран хатуу түлшнээс шингэн түлш гарган авах чиглэлээр
ажиллан судалгааны тодорхой үр дүнд хүрч байжээ.
ЗХУ, БНПАУ-д явуулсан хамтын судалгааны дүнд Баянтээг, Талбулаг,
Багануурын нүүрснээс шингэн түлш, Багануурын нүүрс, Өвдөгхоолойн гашууны
шатах занараас битум гаргах анхны дүгнэлт хийжээ.
1977—1979 онд Москва хотын Г. М. Кржижановскийн нэрэмжит эрчим хүчний
институттзй хамтран Багануурын орд газрын нүүрсийг эрчим хүч-технологийн аргаар
дахин боловсруулах лабораторийн шинжилгээ хийж, хагас үйлдвэрлэлийн туршилт
хийв. Энэ ажлын хүрээнд Багануурын орд газрын нүүрсийг дахин боловсруулахад
гарах хийн болон шингэн бүтээгдзхүүний хэмжээг тодорхойлж, комбинат барих
техник эдийн засгийн анхдагч үндэслэлийг боловсруулжээ.Түүнчлэн ЗХУ-ын
Шатах ашигт малтмалын институт, БНСЧСУ-ын ШУА-ийн геологи, геотектоникийн
институт, БНАГУ-ын Фрайбергийн түлшний институттэй хамтран үйрмэг нүүрсийг
шахах (брикетлэх) эрдэм шинжилгээний туршилт явуулсан байна. Үүний үр дүнд
Адуунчулуун, Баянтээгийн нүүрсийг шахаж дахин ашиглах лабораторийн туршилт
хийж, хатуувтар хүрэн нүүрсийг бусад түлштэй хольж, шахах шинэ арга боловсруулж
жилд 30 мянган тонн нүүрс-аргалын шахмал хийх үйлдвэр-туршилтыг БНАГУ-ын
техникийн тусламжтай хийх төсөл боловсруулжээ. Энэ аргаар хотын хүн амыг сайн
чанарын ангилсан буюу бүхэл түлшээр хангах, хатуу түлшийг иж бүрэн ашиглах
замаар сайн чанарын утаагүй брикет гарган авах байв.
1979 оноос эхлэн эх орны ирээдүйтэй болон ашиглагдаж байгаа орд газруудын
нүүрс, чулуулгийн физик-механик, уул-технологийн шинж чанарын судалгаа явуулж
уурхайн технологийн процсссын параметрүүдийг оновчлон тодорхойлох, уулын
343
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажлыг төлөвлөж зохион байгуулах, материалын болон хөдөлмөрийн нормчлол
зохиох зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Хүрээлэнгээр дамжсан ахмад инженерүүд: Г.Дорж, Л.Өлзийхишиг, Лхагвасүрэн, Д.Цэдэндамба,
Чойдогжамц, Я.Гомбосүрэн, Лу.Эрдэнэ, Д.Батжаргал, Г.Доржгочоо, М.Дамдинсүрэн, П.Чимэд,
Ч.Баатар, Г.Рэнцэндорж
Энэ институт 1980 он гэхэд эрдэм шинжилгээний ажлынхаа 50 гаруй хувийг
гэрээгээр хийж байсан бөгөөд эрчим хүчний болон коксжих нүүрсийг олборлох,
зохистой ашиглах, нүүрс, шатдаг занар зэрэг шатах ашигт малтмалын физик
химийн шинж чанарыг иж бүрэн судалж түлшийг хамгийн үр ашигтай зарцуулах
шинжлэх ухааны үндэслэл, түлшний стандарт, хэвийн хорогдлын норм зэргийг
боловсруулахыг зорьж байв. Түүнчлэн далд уулын нэвтрэлтийн ажил, ашиглалтыг
зохион байгуулах, уулын нуралт, даралтаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон
асуудлыг судалж, дүгнэлт, зөвлөмж гаргах, өремдлөг тэсэлгээний болон бэхэлгээний
ажлын паспортыг тухайн давхарга, хөрсний уул техник, геологийн нөхцөлд
тохируулан боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ажлаа чиглүүлж байжээ.
Энэ үед тус институтийн эрдэм шинжилгээний 5 сектор, уул уурхай, эрчим хүч,
барилга, сантехник төсвийн 3 товчоо, хедөлмөр зохион байгуулалт, нормчлолын
лаборатори, салбарын ШУТ-ийн мэдээллнйн тасаг, хэвлэлийн групп, захиргаа аж
ахуйн гэсэн 12 нэгжид 133 хүн ажиллаж байснаас эрдэм шинжилгээний 78, зураг
төслийн 38, шиижлэх ухаан мэдээлэл, захиргаа аж ахуйн 17 хүн байжээ.
1990-ээд оны эхнээс зураг, төслөөр мэргэшсэн ажилтнууд шинээр байгуулагдаж
эхэлсэн хувийн секторт шилжих, уул уурхайн салбарын төдийгүй бусад олон эрдэм
шинжилгээний байгууллагуудын төсөв, санхүүгийн хомсдолд орж эхэлсэн тул тус
институтийн үйл ажиллагаа мөн хунигдан цомхон болж иржээ. Гэхдээ орон нутгийн
өмчит болон хувийн хэвшлийн уурхайн зураг төслийг үргэлжлүүлэн хийсээр байв.
Үүний дотор Цахиурт, Олон булаг, Өвөрчулуут, Хамрын хурал, Нарийн сухайт,
Баяндуурах, Баянцогт 1, Баянцагаан, Сайхан-Овоо зэрэг нүүрсний уурхайн
өргөтгөл, Хажуу-Улааны жоншны далд уурхай, Тарагт, Үнэгтийн гөлтгөнө, Шарын
голын керамзитийн шавар, Авдрантын боржин, Баян эрхэтийн битум, Түшлэгийн
барилгын чулууны ордууд, “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн он жилүүдэд алтны
шороон ордуудын ТЭЗҮ дээр голлон ажиллаж байв.
344
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Уул уурхайн хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 21 дүгээр
тогтоолын дагуу Техникийн их сургуулийн харъяанд шилжин түүний Захирлын
1997 оны 6-р сарын 21-ны 139 дүгээр тушаалаар "Уул уурхайн хүрээлэн" гэж
нэрлэгдэх болжээ. Засгийн газрын 2015 оны 1-р сарын 26-ны өдрийн "Шинжлэх
ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолоор
бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж ШУТИС-ийн харъяаны улсын төсөвт
үйлдвэрийн газар болжээ.
Шинэчлэгдсэн Уул уурхайн хүрээлэн Уул уурхайн техник, технологийн сектор,
Уул уурхайн зураг төсөл, судалгааны сектор, Нүүрсний боловсруулалт, хяналт
шинжилгээний лаборатори, захиргаа аж ахуйн нэгж бүхий 30 шахам ажилтантай
үйл ажиллагаагаа явуулж Уурхайн хөрсний чулуулгийн геомеханикийн, Уурхайн
тоног төхөөрөмжийн оношлогооны, Уурхайн төсөл судалгааны автоматжуулалтын,
Нүүрсний боловсруулалт, техникийн шинжилгээний, Хүрэн нүүрсийг коксжуулах
хагас үйлдвэрлэл-туршилтын, Нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрлэл-
туршилтын лабораториуд байгуулан хөрсний чулуулаг, нүүрсний шинж чанарын
судалгаа, нүүрсийг коксжуулах, хийжүүлэх туршилт хийж байна.
Уул уурхайн хүрээлэн нь 1997-2017 онуудад Ноён-Уул, Билүүт, Загсүүж, Бага-
Аргалант, Хөшөөтийн нүүрсний ордын нөөцийн урьдчилсан ТЭЗ-ийн тооцоо, Улаан-
Овоо, Элдэв, Шивээ-Овоо, Овоот толгой, Таван толгойн Баруун Цанх, Баруун
наран, Хөшөөт, Сүмбэр, Айлбаян, Эрдэнэбулаг, Цагаан толгой, Улаан-Овоо, Нарийн
сухайт, Хүрэн толгой, Эрдэнцогт 2, Хотгор, Алаг толгой, Баруун далан, Алаг цахир,
Шарын гол, Ховилын хоолой, Ала гтогоо, Хөөт, Тэвшийн говь, Хүрэншанд, Хар
тарвагатай, Баянтээг, Цагаан Залаат, Нүүрст хотгор зэрэг нүүрсний, Эрдэнэтийн
овооны ордын Төвийн хэсгийг ашиглах зэс- молибдений, Цагаан-Элгэн, Шархад,
Хавтгай I, Өргөний 10 дугаар биет, Зүүн Цагаан дэлийн жоншны, Наран толгой,
Баржин-Уулын алтны үндсэн, Цагаан салаа, Дунд-Галтай, Ар-Наймган, Урд дэлэн,
Доод дэлэн, Хужиртын хөндий, Айрагийн-Энгэр,Толгойт болон Нарийн зэрэг алтны
шороон ордын, Хөтөл II, Билүүт шарын шохойн чулууны, Их Хайрханы гянт болд,
Бэлийн гол, Хуцаа, Дугатын хярын элс хайрганы, Найрамдалын шаврын, Цагаан
давааны алевролитын, Тамирын гол, Хараат-Уулын төмрийн хүдрийн ордуудыг
олборлох уурхайн, Хэнтий аймгийн Батноров сумын жоншны, Шарын голын
нүүрсний баяжуулах үйлдвэрийн зэрэг 120 гаруй ТЭЗҮ-г боловсруулжээ.
Түүнчлэн “Сум, орон нутгийн нүүрсний хангамжийг сайжруулах хөтөлбөр”,
Толгойтын алтны районы эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлын зураг, Шарын
голын нүүрсний уурхайн 2005 он хүртэлх ТЭЗҮ-ийн тодотгол тооцоо, “Шижир алт”
ХХК-ийн уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн төсөл, Уурхайн хөрсний
чулуулгийн физик-механикийн шинж чанарын судалгаа, Хөнгөн цагааны зарим
ордыг ашиглах судалгаа хийжээ.
Уул уурхайн хүрээлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх түлш-эрчим хүчний
нөөцийн шинэчилсэн үнэлгээ, түлшний эрэлт нийлүүлэлтийн судалгаа, Уул уурхайн
үйлдвэрүүдийг бус нутгуудад хөгжүүлэх үзэл баримтлал, Занарын ордыг иж бүрэн
олборлох дэвшилтэт технологи бүхий ТЭЗҮ, Нүүрсний гидротермаль процессийн
судалгаа, Нүүрсний чанарын стандартчилал, чанарын баталгаажуулалтын
боловсронгуй тогтолцоо, Үүсмэл ордын экологи-эдийн засгийн үнэлгээ, уул-
техникийн нөхөн сэргээлтийн технологи, Уул уурхайн үйлдвэрийн баяжмал, хаягдал
дахь дагалдах элементүүдийн агуулгыг тогтоох судалгаа зэрэг ажлуудыг холбогдох
яамны захиалга, даалгавраар хийж гүйцэтгэсэн юм.
345
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газар, Түлш, эрчим хүчний яамтай
хамтран "Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын карт", "Төв аймгийн
Зуун мод хотын Дулааны станцыг нүүрс боловсруулах үйлдвэртэй хослуулан
ажиллуулах хийн системд шилжүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ, зураг төсөл",
"Энержи ресурс" ХХК-ийн "Ухаа худагийн нүүрсний ордыг ашиглах ил уурхай
болон уурхайн гадаад тээвэр, дэд бүтцийн байгууламжийн техник, технологийн
түвшингийн үнэлгээ", "Ухаа худагийн уурхайн нөхөн сэргээлт, хаалтын төсөл",
Ухаа худгийн баяжуулах үйлдвэрийн технологийн түвшин тогтоох сорьцлолтын
судалгаа хийж Хөшөөтийн уурхайн гадаргуугийн байгууламжийн байршлын нэгдсэн
судалгаа, дүгнэлт гаргажээ.
Германы "BGR" компанитай хамтран Монголын уурхайнуудын нөхөн
сэргээлтийн өнөөгийн байдлын судалгаа, “Мянганы сорилтын сан”-гийн "Цэвэр
агаар” төслийн хүрээнд "Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн галлагааны
горимыг тодорхойлох судалгаа", Японы Эрчим хүчний хүрээлэн, Жи Коуль, “Нүүрс
ассоциаци”-тай хамтран "Нүүрсний салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер
төлөвлөгөө", Дэлхийн банк, АМГ-тай хамтран "Далд уурхайн хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн стандарт", Багануурын уурхайн ,хөрс тээврийн конвейер-
овоолгын төхөөрөмжийн ТЭЗҮ", "Шивээ-Овоогийн уурхайд олон утгуурт экскаватор,
конвейер, овоолго үүсгэгчийн системийг ашиглан хөрс хуулалтын бүтээмжийг
нэмэгдүүлэх ТЭЗҮ, "Таван толгойн нүүрсний ордын Цанхийн Баруун, Зүүн хэсэг
болон ордыг ашиглаж буй ил уурхайнуудын гадаргуугийн байгууламжийн нэгдсэн
(мастер) төлөвлөгөө" зэргийг боловсруулсан гэж Хүрээлэнгийн түүхэн тэмдэглэлд
дэлгэрэнгүй дурьдсан байна.
Тус хүрээлэн Япон Улсын “Шинэ эрчим хүчний хүрээлэн”, “Жи Коуль”, “Сожицу”
компаниуд, ОХУ-ын Сибирийн Хими, хими технологийн хүрээлэн, Красноярскийн
Уул уурхайн хүрээлэн, БНХАУ-ын Бээжин хотын нүүрсний эрдэм шинжилгээний
хүрээлэн, Шандуны их сургууль болон ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академи,
БНСУ-ын Дон А-гийн Их сургууль, Кигамийн Геологийн судалгааны хүрээлэнгүүдтэй
зураг төсөл боловсруулах, мэргэжилтэн солилцох, нүүрсийг коксжуулах, нүүрсийг
утаагүйжүүлэх, мөчлөг-урсгал технологи нэвтрүүлэх чиглэлүүдээр хамтран
ажиллаж байна.
Уул уурхайн хүрээлэнгийн түүхийн хуудсанд анхны товчооны дарга А.Барьны,
Д.Жигмэд-Очир, институтийн захирал М.Цэрэндорж (1969-1976), Д.Цэдэндамба
(1976-1979), Д.Буриад (1979-1990), А.Базар (1990-1991), С.Мангал (1991-1996),
Д.Батжаргал (1996-2005), Б.Пүрэвтогтох (2005-2012), Х.Жаргалсайхан (2012-2020
онд) нар тус тус ажиллаж байв.
Уул уурхайн хүрээлэнд Я.Гомбосүрэн, Д.Батжаргал, Д.Цэдэндамба,
Ц.Эрдэнэжав, Г.Дорж, М.Дамдинсүрэн. Ч.Тэгшсайхан, Г.Тулга, Д.Гомбо,
А.Базар, Ц.Цэдэвсүрэн, Ц.Батцэрэн, Б.Баасанжав, Д.Одончойсүрэн, С.Мангал,
Д.Доржгочоо, П.Чимэд, Б.Пүрэвтогтох, Х.Жаргалсайхан, Б.Бат-Очир, Г.Пүрэвсүрэн,
Г.Цогт, Г.Бадамхатан, Н.Даваажав, Г.Даваадорж, Г.Ёндон, Б.Чинзориг, Г.Зургаадай,
Г.Сандагдорж, Г.Булган, Ц.Ариунжаргал, Р.Сундуй, Ц.Оюунцэцэг, Ч.Туяа, С.Зориг,
Т.Бадарчин нарын 40 шахам эрдэмтэд ажиллаж байсан зураг төсөл, судалгааны
өв бүхий баялаг уурхай ажээ. Уул уурхайн хүрээлэн 2016 онд Монгол Улсын Уул
уурхайн зураг зохиогчдын холбооны "Уул уурхайн тэргүүний зураг төсөл зохиогч
байгууллага" өргөмжлөлөөр шагнагджээ. Эх сурвалж: Уул уурхайн хүрээлэн,
346
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Зураг төслийн товчооны анхны хамт олон (1989 он). Зүүн гар талаас: Бичээч С.Сугар, инженер
Г.Рэнцэндорж, ня-бо Баасанжав, техникч М.Дондог, товчооны дарга Д.Жигмэд-Очир,зурагчин
З.Норжидмаа,төсөвчин Д.Төмөрбаатар, инженер Ц.Эрдэнэжав
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн хамт олон (1989
он хүрээлэнгийн 30 жилийн ой)
Доктор Д.Батжаргал гуай хүрээлэнгийн хамт олонтой, 2017
2. ЭРДСИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ
Ардын хувьсгалын дараа, шинэ Монгол Улсын засгийн газраас 1923 оны
7-р сарын 24-нд гаргасан “Эдийн засгийн үндсэн бодлого”-ын баримт бичигт
“Элдэв үйлдвэрийн учир хоёр зүйл бөгөөд нэгэн бол түүхий эд гарган
авах, хоёрт түүхий эдийг боловсруулан шинэд бүтээх хэрэгтэй...” гэж
онцлон тэмдэглэсэн нь учиртай ажээ.Өөрөөр хэлбэл аливаа түүхий эдээ чадвал
347
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гүйцэд, эс чадвал хагас ч бол боловсруулан нэмүү өртөг шингээх нь улс орны эд
баялгийг улам арвижуулах эх сурвалж гэж үзэж байсны илрэл юм. Энэ асуудал
эрдэс баялгаа хагас дутуу боловсруулан экспортлож байгаа өнөө үед ч тулгамдсан
асуудлын нэг болоод байгааг хэн бүхэн гадарлах билээ. Гэтэл 34 жилийн өмнө
манай эрдэмтэн судлаачид үүнийг өөрчлөх гэж ихээхэн чармайлт гаргаж байжээ.
Үүний нэг илрэл бол доктор М. Дамдинсүрэн 1988 онд Монгол улсад төрөл бүрийн
хүдрийн түүхий эдийг баяжуулах боловсруулах технологийн туршилт шинжилгээний
үндэсний төв байгуулах санал гарган тодорхой төсөл боловсруулжээ. Энэ төсөл
нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд тэнцэж тэрээр МОН
88/008 төслийн удирдагчаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар БНМАУ-ын Засгийн
газрын дэргэдэх Уул уурхайн товчооны дарга, БНМАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгчийн
хамтарсан 1991 оны 4-р сарын 13-ны 8/72 тоот тушаал гаргуулж Уул уурхайн
хүрээлэнгийн дэргэд ажиллаж байсан Эрдэс боловсруулалтын технологийн
шинжилгээний төвийг өөрчлөн Уул уурхайн товчоо, ШУА-ийн харъяаны Хүрээлэн
эрхтэй, аж ахуйн тооцооны үндсэн дээр 1991 оны 5 дугаар сарын 1-ээс ажиллах
Эрдэс боловсруулалтын шинжилгээний төвийг байгуулжээ.
Улс орныг үйлдвэржүүлэх хэтийн чиглэл гарч уул уурхайн олборлох
боловсруулах үйлдвэрүүд нэмэгдэхийн хирээр төрөл бүрийн эрдсийн түүхий
эдийн орд газраас авсан дээжийн найрлагын судалгаа, баяжуулалтын туршилт
шинжилгээг гадаад оронд хийлгэхийн зэрэгцээ дотооддоо хийх эрдэм шинжилгээ,
туршилтын хүчирхэг байгууллага хэрэгтэй байлаа.
Ингээд М. Дамдинсүрэн баяжуулагч, доктор захирлаар нь тавигдаж
Лабораторийн эрхлэгч С.Гэрэлтуяа, Д. Бадам, Т.Оргодол, Б.Нямдаваа, Р.Батхишиг,
С.Баярсайхан нарын баяжуулагч, З.Янжинлхам металлургич, Лабораторийн
эрхлэгч Г.Даваасүрэн, Ө.Готовдорж, П.Цэвэгмид, Ч. Янжмаа, Ж.Манлай, Ч.Тэрбиш
нарын химич, Ж.Оюунсувд геологич, Ч.Маамхүү минералогич нарын 16 эрдэм
шинжилгээний ажилтан, инженер-техникийн ажилтан 3, лаборант 5, туслах
ажилтан 4, захиргаа аж ахуйн ажилтантай 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж
улсын захиалгат ”Хайлуур жонш”, “Цавын холимог металл” сэдвүүд дээр ажиллаж
эхлэжээ.
Тус хүрээлэнгийн үүсэл хөгжлийн түүхээс үзэхэд тухайн үеийн улс орны нөхцөл
байдал, шаардлагаас хамаарч нэр, харъяалал нь 6 удаа өөрчлөгджээ.
1991-1992 он. “Эрдэс боловсруулалтын шинжилгээний төв”. НҮБ-ийн
хөгжлийн хөтөлбөрийн тусламжтай /DP/ MOH, 88/008 / төсөл, Засгийн газрын
дэргэдэх Уул уурхайн товчооны дарга болон ШУА-н Ерөнхийлөгчийн 1991 оны
4-р сарын 13-ны өдрийн хамтарсан 8/72 тоот тушаалаар, төрөл бүрийн ашигт
малтмалын баяжуулалт ба боловсруулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, үйлдвэр
туршилтын ажлыг дотооддоо явуулах зорилготой анх байгуулагдав.
1992-1996 он. “Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Эрдэс компани” /УҮГ/.
Засгийн газрын Уул уурхайн Товчооны дарга болон Шинжлэх Ухааны Академийн
ерөнхийлөгчийн 1992 оны 7-р сарын 31-ний өдрийн 172/30 тоот хамтарсан
тушаалаар Төвийн үйл ажиллагааг зах зээлийн нөхцөлд тохируулан өргөтгөж
компани болгон зохион байгуулав.
1997-1999 он. “Эрдэс боловсруулалтын технологийн шинжилгээний төв”.
ШУА-н ерөнхийлөгчийн 1997 оны 3-р сарын 5-ны өдрийн 56-дугаар тушаалыг
үндэслэн ШУА-ийн “Эрдэс” компанийн ерөнхий захирлын 1997 оны 3-р сарын 19-
348
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ний өдрийн 07 тоот тушаалаар тус компанийн бүрэлдэхүүнд ЭБТШТ нэртэйгээр
бие даалган ажиллуулжээ. 1998 оны 10-р сарын 13-нд Монгол улсын Гэгээрлийн
яаманд бүртгүүлж Улсын бүртгэлийн гэрчилгээ № 10-г авчээ.
1999-2007 он “ Эрдэс боловсруулалтын технологийн шинжилгээний төв ”.
Төрийн өмчийн хорооны 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 578 тоот тогтоолоор
/ ЭБТШТ /-г Технологийн Их Сургуулийн харъяалалд шилжүүлсэн байна.
2007 он . “Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн”. Монгол улсын
засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаар тогтоолоор
ШУТИС-н харъяа ЭБТШТ-г “Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн” болгон
өргөтгөж ШУА-н харъяанд шилжүүлжээ.2007 оны 11-дүгээр сарын 9-ний өдөр
Монгол Улсын БСШУЯ-нд бүртгүүлж Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн авсан
байна.
2015 он. Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдсийн технологийн
төв. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 27
дугаар тогтоолоор Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг нэгтгэн зохион
байгуулсантай холбогдуулан ШУА-н “Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэн
”-г ШУА-н Хими, химийн технологийн хүрээлэнгийн харъяанд шилжүүлж Эрдсийн
технологийн төв болгон байгуулжээ. Энэ цагаас хойш:
- Манай улсын нутаг дэвсгэр дээр явуулж буй геологи хайгуулын ажлын явцад,
төрөл бүрийн эдсийн түүхий эдийн орд газраас авсан технологийн сорьцонд
бодисын найрлагын судалгаа, лабораторийн туршилт шинжилгээ явуулж,
технологийн үнэлгээ өгөх.
- Нарийвчилсан хайгуулын ажил дуусаж нөөц нь баталгаажсан эрдсийн түүхий
эдийн орд газрын сорьцонд лабораторийн ба хагас үйлдвэрийн туршилт,
шинжилгээ хийх, зураг төсөл зохиох, технологийн регламент боловсруулах.
- Манай улсад одоо ажиллаж байгаа уул уурхайн баяжуулах боловсруулах,
үйлдвэрийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээ,
туршилтын ажил явуулах, зөвлөгөө өгөх ба технологийн сорьцлолт, хяналт
шалгалтын ажлыг гэрээт ажлаар хийж гүйцэтгэх.
- Улсын захиалгат шинжлэх ухаан технологийн төсөл, грант, зэхэц, гэрээт
ажлуудын тендерт шалгаран оролцож, үр бүтээлтэй ажиллах.
- Уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн экологи, байгаль орчныг
хамгаалахад чиглэгдсэн эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг явуулах.
- Мэргэжил нэгтэй гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг
хөгжүүлэх.
- Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого чиглэлийг
тодорхойлоход оролцох ба хүрээлэнгийн лабораториудын материаллаг
баазыг байнга өргөтгөх, судалгаа, шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх.
- Салбарын эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэдийн залуу халааг бэлтгэж,
өргөжүүлэх зэрэг үндсэн зорилт тавин ажиллаж алт, холимог металлын
хүдэр, зэс, төмөр хөтөлбөр боловсруулахад байнга оролцохоос гадна ажлын
гол зорилго нь ашигт малтмалын ордын хүдрийн баяжуулалтын чиглэлээр
эрдэм шинжилгээний судалгаа, технологийн туршилт явуулах, геологийн
урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын технологийн дээжинд бодисын
найрлагын судалгаа явуулж, дүгнэлт зөвлөгөө өгөх, нөөц нь баталгаажсан
349