The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Нэгэн зул мянган зул асаана ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 23:05:17

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Нэгэн зул мянган зул асаана ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Совмонголметалл” нийгэмлэгээс уулын үйлдвэрүүдийг Монголын талд
шилжүүлсэний дараа 1960 он гэхэд Бэрхийн жоншны үйлдвэр, Бүрэнцогтын
гянт болдын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж, жилдээ 1.8 сая рублийн
бүтээгдэхүүн экспортод гаргаж байсан тухай, жонш, гянтболдоо бусад жижиг
ордуудаас ашиглаж байсанч 1970 онд уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын
дөнгөж 2.8%-ийг бүрдүүлдэг, 1975 он гэхэд бага зэрэг өсөж. 4.6% болсон тухай
мэдээ байдаг. Энэ бол уурхайчдын хувьд чамлахаар үзүүлэлт байлаа. Гэхдээ
1960-аад онд Хүйтэн дайн газар авч улс хоорондын харилцаа хурцдах үеийн ЗХУ-
ын хайлуур жоншны хэрэгцээ, шаардлага манай улсын уул уурхайн үйлдвэрлэлээ
хөгжүүлж экспортын эх үүсвэрээ нэмэгдүүлэх ашиг сонирхолтой нийцэж байсан тул
Хэнтий, Дорноговь аймгуудын нутагт хайлуур жоншны орд илэрцүүдийг судлах,
ашиглах ажил эрчимжиж олон уурхай нээгдлээ. Манай геологичид 1959-1966 онд
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Геологи шинжилгээний газрын дарга
Маамжавын Цэрэндоржийн чадварлаг удирдлага, зохион байгуулалтын үр дүнд
эх орны эрдсийн түүхий эдийн нөөцийг судлан арвижуулах зорилтыг хэрэгжүүлэн
олон төрлийн ашигт малтмалын орд нээсэн байна. Энэ хүний идэвхитэй
оролцоотойгоор Эрдэнэтийн овооны орчим зэс, бусад өнгөт, ховор металлын
эрэл, зураглал, хайгуулын ажил сэргэн Монгол-Чехословакийн геологичид 1964
онд хүдрийн биетийн 1:25000 масштабын зураглал үйлддэн геофизикийн болон
өрөмдлөг дээжлэлтийн ажлууд хийснээр зэсийн хүдрийн томоохон илрэл олж
хайгуулын ажлаа 1968 он дуустал ажилласан байдаг. Түүний ажиллаж байх үед
Шарын голын нүүрсний уурхай 1965 онд ашиглалтанд оржээ.

1960-аад оны сүүлээс Толгойт, Ерөө голын сав газрын алтны шороон ордуудын
нөөцийг ашиглах асуудал яригдан улмаар Толгойтын алтны үйлдвэрийг БНМАУ-
ын СнЗ-ийн 1972 оны 336 дугаар тогтоолоор байгуулж анхны даргаар Дамбийнямын
Бадамдаш томилогдож ерөнхий инженерээр нь Зөвлөлтийн мэргэжилтэн Еремин
В.В ажиллаж байв. Түүнчлэн инженер Р.Батаа, геологич Э.Болд, нябо Ч.Даваа, аж
ахуйн эрхлэгч Д.Дамбий, жолооч Д.Сүрэн нар анхдагчид нь болжээ. Энэ хүмүүс
жинхэнэ түүчээлэгчид байсныг нэр усаар нь дуудан дурсах учиртай.

Үйлдвэрийг байгуулсан жилээс эхлэн ажилчин элсүүлэх, мэргэжилтэй
ажилчид бэлтгэх их ажил өрнөсөн бөгөөд ЗХУ-ын “Лензолото" комбинатад Б.Нацаг,
Ө.Ганболд, Ж.Очирбат, Н.Балжинням, Л.Баярмагнай, Ц.Галсан, Т.Миша, П.Чулуун-
баатар, Ш.Аганов, Л.Буянжаргал, Х.Цэсрэн, П.Дашпунцаг, С.Найдансүрэн
нарын анхны 26 хүнийг явуулан драг, алхагч экскаватор болон бусад тоног
төхөөрөмжүүдийн операторууд, алт угаагчийн мэргэжил эзэмшүүлэн бэлтгэжээ.
Энэ үед Толгойтын алтны үйлдвэрийн өргөтгөлийн эхний ээлж дуусч, 250 литрийн
багтаамжтай шанага бүхий драг, ЭШ-6/45 маркийн алхагч экскаватор 2 ширхэгийг
мөн уурхайн бусад техник төхөөрөмжийг угсарч ашиглалтанд оруулсан байна.
Тус үйлдвэр 1974 он гэхэд 18 тонн алтны батлагдсан нөөцтэй, нэг сая шоо метр
элс угаах хүчин чадалтай, 400 гаруй сая төгрөгийи үндсэн хөрөнгө, 213.7 мянган
төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болсон байв.

Тус үйлдвэр 1974 оны 6 дугаар сарын 20-нд “Монголсовцветмет” нэгдлийн
Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар тогтсон нэгдлийн бүрэлдэхүүнд үйлдвэр,
объектыг хүлээн авах журам, хугацааны дагуу Монгол-Зовлөлтийн хамтарсан
“Монголсовцветмет" нэгдлийн бүрэлдэхүүнд оржээ.

“Совмонголметалл” нийгэмлэгийн бүрэлдэхүүнд 1954 онд байгуулагдан
“Санжаагийн уурхай” нэртэй ажиллаж эхэлсэн Бэрхийн уурхай 1974 он гэхэд

100

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

жилдээ 70 мянган тонн жоншны хүдэр олборлодог байв.

Бэрх хэмээх газрын уугуул, жирийн ард Санжаа нутгаасаа олсон нэгэн
сонин чулууны тухай “газар шинжээч” нарт хуучилан танилцуулснаар нээгдсэн
энэ уурхайд хөдөлмөр бүтээл өрнөн БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Л.Сундуй,
Н.Дэмбэрэлдорж, Гавъяат уурхайчин Б.Чойжилжав, Ж.Кинят, Аж үйлдвэрийн
гавъяат ажилтан Ч.Магсар нарын олон алдар цуутнууд төрөн гарсан юм.

“Жоншит толгой”-н урд хажуугаас хэвтээ амаар (штольноор) 1954 онд
Зөвлөлтийн мэргэжилтэн уурхайн мастер П.В.Усановын удирдлага дор нэвтрэн
орсноос хойш гүний уурхай болж 1960 он гэхэд Л.Сундуй ахлагчтай бэлтгэл
малталтын бригад ажлын 20 хоногийн дотор 117 метр хэвтээ малталт (штрек)
нэвтэрч байжээ. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй ЗХУ-ын нөхцөлд дээд амжилтад
тооцогдох гарамгай үзүүлэлт байсан гэж тухайн үед Бэрхийн ерөнхий инженерээр
ажиллаж байсан Д.Бадамдаш гуай дурсамждаа тэмдэглэсэн байдаг ажээ.

Өрөмдөгч Шагдар ахлагчтай бригад 1971 онд Бэрхийн 2 дугаар хүдрийн биетийн
бэлтгэл малталтын анхны агааржуулах 73 метрийн босоо малталтыг (восстающий)
ердийн аргаар нэвтэрч цоолсоноор уг хүдрийн биетийн нөөцийг ашиглах боломж
бүрдүүлжээ. Энэ ажилд өрмийн машин болон бэхэлгээний материалыг дээш нь
өргөхөд ЛТ-2 маркийн хийн татуурга хэрэглэснээр ийм амжилт гаргах боломж
бүрдсэн юм. Уурхайн гол амнаас 900 м алслагдсан агааржилтын хүнд нөхцөлд ийм
урттай босоо малталт Монголын уул уурхайд нэвтэрч байсангүй.

1972 онд Бэрхийн уурхайн нэвтрэгч Ш.Баярсайхан, Төмөрбаатар, цахилгаанчин
Зундуйюндэн нар ЗХУ-ын Тырныаузын комбинат дээр босоо малталтын
нэвтрэлтийн КПВ-1 төхөөрөмжийн үйл ажиллагааг судалж өөрийн нөхцөлд
нэвтрүүлэх бэлтгэлийг хийсэн билээ. 1973 онд уг төхөөрөмжийг захиалан авч
Бэрхийн уурхайд анх нэвтрүүлж, босоо малталтын хүнд хүчир ажлыг механикжуулах
анхны алхам хийгдсэн нь уурхайн бэлтгэл малталтын хөделмөрийн бүтээмжийг
хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Тэр үед Бэрхийн уулын хэсэгт
норм зохиогчоор ажиллаж байсан Б.Сурмаажавын санаачилгаар хоногийн нэгдсэн
бригадын хөдөлмөр зохион байгуулалтын шинэ дэвшилтэт хэлбэр нэвтэрч зохих
үр дүнгээ өгч байжээ. Бэрхийн уурхайд 1974 онд 710 т/м уулын нэвтрэлтийн ажил
гүйцэтгэж орчин үеийн гүний уурхайн төлөөлөл болсон хайлуур жоншны ууган
үйлдвэр 1974 оны 9-р сарын 23-нд “Монголсовцветмет” нэгдлийн харъяанд оржээ.

Бэрхийн уурхайн өргөтгөлийн барилга байгууламжуудыг 1974 оноос барьж
уурхайн үндсэн цех, дамжлагуудын хүчин чадал хоёр гаруй дахин нэмэгдүүлэн
жилд 160 мянган тонн хүдэр олборлох хүч чадлыг бий болгосон бөгөөд орчин
үеийн уул уурхайн өндөр бүтээмжит машин техиик, тоног төхөөрөмжөөр тухай
бүрд нь хангаж 1980-аад он гэхэд үйлдвэрийн газрын доорхи бүх ажил дамжлага
бүрэн механикжиж, тэдгээрийг эзэмшин ажиллуулах төрөл бүрийн мэргэжлийн
боловсон хүчин, инженер техникчдээр бүрэн хангагдсан байв. Бэрхийн уулын
үйлдвэр ажиллах хугацаандаа уулын ил болон гүний аргыг хослуулан харъялах
Бэрх, Баянхаан, Хавтгай, Булган, Шувуут, Маль, Анас, Чимид, Хөлийн холбоо,
Дэлгэрхаан, Гозгорын ордуудыг ашиглан нийт 3.6 сая тонн хайлуур жонш олборлон
экспортод гаргажээ. Одоо Бэрхийн анхны уурхай манай орны уул уурхайн түүх
дурсгалын бахархалт газрын нэг болоод байна.

Тус ордын жоншны хүдрийн CaF2 –ын агуулга бараг 100% хүрдэг, үзэж харахад
бахархам солонгорсон олон өнгөтэй, түүний дотор эрдэс, хүдэр цуглуулагчдын эрж
хайж байдаг цэнхэр өнгийн ховор хүдэр ч гүнд нь байдаг билээ. Шведийн нэгэн

101

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

эрдэс чулууны дээж цуглуулагч манай эрдэс баялгийн альбомын зурагнаас олж
хараад шогшрон ийм дээж олж өгөхийг номын энэхүү хэсгийг тэрлэгчээс хүсэж
байсанд бахархаж байж билээ л.

Геологи, уул уурхайн яамны сайд асан Уатханы Мавлет 2009 онд өгсөн нэгэн
ярилцлагадаа “Би Бэрх, Дожирийн уурхайд уурхайчин, мастер байсан хүн. Бэрх,
Дожир, Ямаатын уурхайгаас байгаль өөрөө баяжуулсан 75 хувиас дээш агуулгатай
3.5-3.8 сая тонн дээд зэргийн жоншийг /зэргийн бус жоншийг оролцуулахгүйгээр/
экспортод гаргасан... АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган “Хайлуур жоншийг хаа
олдсон газраас нь үнэ цэнэ хайрлахгүй авч овоо шиг хурааж байгаарай. Гаалийн
татвар мэтийн гай түйтгэр болох юм бүү тогтоогоорой” гэж гэрээсэлсэн гэдэг.
Үнэхээр Бэрхийн жонш хорвоод хосгүй орд байсныг бодоход дотор харанхуйлах
шиг болдгийг нуух юун” гэж байсан нь түүнийг хаагдсанд хүүгээ алдсан хүнийх шиг
харамсал байжээ.

1966-1968 онд Геологийн яамны, 1968-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр,
геологийн яамны сайдаар ажиллаж байсан Мятавын Пэлжээ Монгол-Зөвлөлтийн
хамтын ажиллагааны шинэ үр ашигтай хэлбэрийг бий болгоход онцгой анхаарч
байлаа. Тэрээр өмнө нь ажиллаж 'Совмонголметалл" нийгэмлэгээс өөр зарчмаар аж
ахуйн үйл ажиллагаа явуулах Монгол-Зөвлөлтийн хамтарсан "Монголсовцветмет"
нэгдэл 1973 онд байгуулахад идэвхи зүтгэл гарган оролцож геологи, хайгуулын
ажлыг өргөжүүлэн шинээр байгуулсан нэгдлийн харъяанд Толгойтын алтны
уурхайгаас гадна Хажуу улаан, Айрагийн жоншны уурхайнууд 1973-1976 онд
ашиглалтанд оруулжээ. Геологичид, уурхайчдын ахуй амьдрал, бүтээмж ч сайжирч
байжээ.

“Совмонголметалл” нийгэмлэгийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын
нутагт, Зоргол хайрханы орчимд 1962 онд 170 метр урттай гянтболдын эрдэсжилт
олж далд аргаар ашиглаж эхэлжээ. Тус уурхайн даргаар 1964-1968 онуудад ахмад
дайчин, 1954 онд Налайхын уурхайд хөдөлмөр хамгааллын байцаагч байсан
Батнасангийн Баяндэлгэр, ерөнхий инженерээр Политехникум, дараа нь Эрхүүгийн
Политехникийн дээдийг ашиглалтын инженер мэргэжлээр төгсөөд тус уурхайд
нэвтрэгчийн ажлаар гараагаа эхэлсэн Шаравын Цэдэндамбаа нар хамт олныг
чадварлаг зохион байгуулан үр бүтээлтэй ажиллаж байсны нэг тод жишээ бол 1971
онд нэвтрэгч Рахметийн Чанкий Хөдөлмөрийн баатар, Нанзадын Санжаа гавьяат
уурхайчин цолоор шагнуулсан үнэлгээ юм. Уурхайн ашиглалтын нөхцөл хүндэрсэн
тул 1973 онд татан буугдаж уурхайн ажилчид, инженер техникчдийг Хажуу Улааны
жоншны уурхайд шилжүүлэн ажиллуулжээ.

Хажуу Улааны уулын үйлдвэр нь жилд 25 мянган тонн хайлуур жонш олборлох
хүчин чадалтай, 100 гаруй ажиллагсадтай 1974 оны 12-р сард “Монголсовцветмет”
нэгдлийн бүрэлдэхүүнд орсон байна.

Монголын уул уурхайн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээсэн

“Совмонголметалл” нийгэмлэг ийнхүү үеээ өнгөрөөж илүү хүчтэй

“Монголсовцветмет” байгуулагдахтай зэрэгцэн Эрдэнэтийн бүтээн

байгуулалт эхлэсэн билээ. Эрдэнэт үйлдвэрийн үүсэл, хөгжлийн түүх тусад нь

дэлгэрэнгүй оруулахаас өөр аргагүй цар хүрээтэй, сургамжтай, нандин тул орхин

“Монголсовцветмет” нэгдлийн түүх, үйл ажиллагааг үргэлжлүүлье. Чухамдаа, дээр

дурьдсан Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа Монголын уул

уурхайн хөгжлийн 1990 он хүртлэх түүхийн ноён нуруу болж байгаа юм.

102

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

VI БҮЛЭГ

ЮУНЫ ӨМНӨ ТҮЛШ,
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ

1. АЙМАГ БҮРД НҮҮРСНИЙ ОРД, УУРХАЙ...
2. НАЛАЙХ... УЛСЫН УУГАН... 1922-1995.
3. НАЛАЙХЫН “ШИЙР”-ИЙГ ХАТААСАН ТОМООХОН УУРХАЙНУУД:
4. НҮҮРСНИЙ ЗАРИМ ОРД, УУРХАЙ, ТЭДНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ...

Налайхын их уурхайн нээлтийн ажиллагаа. 1958 оны 1 сар

103

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЮУНЫ ӨМНӨ ТҮЛШ, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ

1. АЙМАГ БҮРД НҮҮРСНИЙ ОРД, УУРХАЙ...

Монгол Улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах тусам уужим өргөн хөдөө
нутагт хот тосгод шинээр бий болж байлаа. Ардын засгийн газар түлш, эрчим
хүчээр хот хөдөөгүй хангах том зорилт өмнөө тавьжээ. Иймээс үе үеийн төр засгийн
удирдагчид шат дараатай олон арга хэмжээ тууштай авч байсныг түүхэн он жилүүд
гэрчилдэг юм.

Ардын хувьсгал ялсны дараа Монгол нутагт илэрсэн нүүрсний олон орд,
илэрцүүдээс Баянбулагийн /Дорнод аймаг/, Сайншандын зэрэг стратегийн ач
холбогдол бүхий байршилтай ордуудыг ашиглаж эхэлсэн бол суурин газрууд
нэмэгдэхийн хэрээр ордуудаа их бага хэмжээгээр ашиглаж иржээ. Гэхдээ 1950-
1960-аад оноос нүүрсний олон ил уурхайг нээн ашиглаж эхэлсэн байна.

БНМАУ-ын төр 1960 оны Үндсэн хуулиа баталсны дараа тухайн үеийн
МАХН-ын удирдлагаар аж үйлдвэржилтийн үндэс суурь тавьсан гэж үзээд хөдөө
аж ахуй-аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилт
дэвшүүлжээ. Ингээд тус улсын аж ахуй, соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх III таван
жилийн төлөвлөгөө боловсруулж түүндээ түлш, эрчим хүчний аж үйлдвэрийг тургэн
хурдацтай хөгжүүлэх гэсэн зорилт тусгасан юм. Тухайлбал, нүүрс гаргалтыг 1965
он гэхэд 1.3 сая тоннд хүргэн 1960 оныхоос 2.2 дахин нэмэгдүүлэх зорилгоор
Налайхын Их уурхайн хүч чадлыг бүрэн ашиглах, Дарханы үйлдвэрийн районд
жилд 1 сая тонн нүүрс гаргах чадалтай ил уурхай байгуулан ашиглалтанд оруулах,
орон нутагт хэд хэдэн жижиг уурхайг шинээр нээх, нүүрсний ордын эрэл, хайгуулын
ажлыг өргөжүүлэхийг зорьжээ. Энэ бүгд Улаанбаатар хотын Дулааны цахилгаан
станцын хүч чадлыг 2,5 дахин нэмэгдүүлэх, Дарханд 50000 кВт-ын хүчин чадалтай,
дулааны цахилгаан станцын барилгын ажлын нэгдүгээр ээлжийг дуусгах, бүр
аймгийн төв, томоохон суурин газруудад дунд зэргийн хүчиий цахилгаан станц
барих асуудалтай уялдаж байсан юм.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ- ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1962 оны 9-р
сард гарч, эх орны эдийн засаг соёлыг 1980 он хүртэл хөгжүүлэх хэтийн ерөнхий
төлөвлөгөөний төсөл зохион түлш, эрчим хүчний үйлдвэрлэлээ бэхжүүлэх, улс
орныг цахилгаанжуулах асуудлыг уг төлөвлөгөөнд тодорхой тусгасан байна. Энд
ЗХУ-ын зураг төслийн институуд БНМАУ-ыг 1966—1970 онд цахилгаан эрчим
хүчээр хангах схемийг боловсруулж байсан нь үнэтэй хувь нэмэр болж хөгжлийн
хэтийн төлөвийг нь улам тодруулж байжээ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажил Шарын голын уурхай байгуулахаас эхлэж
1961 оны 10-р сарын 17-нд суурийг нь тавин Шарын голын уурхайн барилга удирдах
газрын Зөвлөлтийн барилгачид манай Ардын армийн цэргүүдтэй хамтран ажиллаж
1964 оны 4-р сарын 6-нд ашиглалтанд оруулсан юм.

Улмаар 1960-1965 онд Дундговьд Цагаан-Овоогийн, Хэнтийд Өлзийтийн,
Сүхбаатарт Бумбатын, Өвөрхангайд Баянтээгийн, Баян-өлгийд Нүүрстхотгорын
зэрэг нүүрсний уурхайг байгуулж 7 аймгийг түлшээр хангах боломжтой болжээ.

104

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1965 он гэхэд нүүрс олборлолт 1960 оныхоос 1.6 дахин нэмэгдэж Дархан болон
орон нутагт дулааны цахилгаан станцууд ашиглалтанд орсноор аж үйлдвэрийн нийт
бүтээгдэхүүний өсөлтөөс хоцрогдож байсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ
нөхөж чадсан он жилүүд өнгөрөөн цаашид тус нэгдмэл салбарыг түргэн хурдацтай,
түрүүлж хөгжүүлэх хөтөлбөр гаргасан нь амжилттай хэрэгжсэн байна.

1965-1970 онд Дорнодын Адуунчулууны уурхайг шинэчлэн жилд 200 мянган
тонн нүүрс олборлохоор хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн, Өмнөговьд Таван
толгойн, Говь-алдтайд Цахиуртын, Булганд Сайхан-Овоогийн жижиг далд уурхай
ашиглалтанд оруулж эдгээр аймгийн нүүрс хангамжийг шийдвэрлэжээ. 1970 он
гэхэд нүүрс олборлолт 2 сая тоннд хүрчээ.

Эдгээр он жилүүдэд геологи, уул уурхайн салбарын бүтцийг улам боловсронгуй
болгож эхлэв. 1968 оны 2-р сарын 5-нд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яам
байгуулан эрчим хүчний системээ харъяалуулсан бөгөөд 1969 оны 12-р сарын 29-нд
“Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн зураг төсөл-эрдэм шинжилгээний институт”
байгуулан өөрийн мэргэжилтэн, эрдэмтдийн хүчээр нүүрсний уурхай, цахилгаан
шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, судалгааны ажил эхлүүлжээ.

Нүүрс олборлолтыг 1975 он гэхэд 2.6 сая тоннд хүргэх зорилтын хүрээнд
1971-1974 онд Налайхын Их уурхайд техникийн шинэчлэл хийв. 1972 оны 3-р
сараас ашиглалтанд авсан иж бүрэн механикжсан ОМКТМ-10 төхөөрөмж нүүрсний
мөргөцгийн ажлыг 96% хүртэл механикжин тус уурхайн 1958 онд олборлож байсан
нүүрсний хэмжээг 13 хоногт гаргах хэмжээнд хүргэжээ.

1970-1980-аад онд хүн ам төвлөрч эхэлсэн суурин газруудад аль болох ойр
нүүрсний ордуудыг ашиглахад анхаарч Сүхбаатар, Хэнтийн Бумбат-Өлзийт,
Дундговийн Цагаан-Овоогийн уурхайг зогсоон Тал булаг, Чандгана, Тэвшийн говийн
зэрэг орон нутгийн олон уурхай байгуулжээ. Бумбатын нүүрсний орд цацраг идэвхи
харьцангуй өндөр, Цагаан-Овоогийн нүүрс илчлэг өндөртэй, үнслэг бага боловч
ордын пласт нь бараг эгц босоо учир хөрс хуулалт ихтэй байлаа.

Нүүрсний бүх уурхайн ашиглалт, борлуулалт, хангамжийн өдөр тутмын ажлыг
нэгдсэн удиирдлагатай болгох зорилгоор 1971 оны 9-р сарын 17-нд салбарын
яамны харъяанд “Нүүрсний үйлдвэрийн нэгдэл” байгуулав. 1976 оны 5-р сарын
3-нд Уурхайн барилгын трест байгуулж ЗХУ-ын “Гипрошахт” хүрээлэнгийн төслөөр
Налайхын 53-р 1500 м урт хээрийн хос уклон, Төв уклоны сэргээн босголт, Шарын
голын уурхайн ус шүүрүүлэх гүний байгууламж болон Цагаан-Овоо, Баянтээг,
Адуунчулууны зэрэг орон нутгийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, өргөтгөл,
шинэчлэлийн ажил хийлгэж эхэлжээ.

Гэхдээ 1976-1980 онд төвийн бүсийн нүүрс хангамж хэрэглээнээс хоцорч
байв. Улаанбаатарыг өвлийн хүйтэнд хөлдөөхгүйн тулд Налайхын уурхайн далд
малталтад ирэх уулын даралтаас хамгаалах технологийн зорилгоор хуучин
үлдээсэн нүүрсийг ч ил аргаар ашиглан 156 мянган тонн нүүрс цахилгаан станцад
нийлүүлэхэд хүрч байжээ. жилийн хүчин чадлыг 2.5 сая тоннд хүргэх ажил ч хийгдэв.
Багануурын уурхайг Зөвлөлтийн тусламжаар байгуулах асуудлыг ч шийдсэн байна.
Энэ уурхайн жилийн хүчин чадлыг 6 саяд хүргэх төсөл хийгдсэн бөгөөд 1978 оны
2-р сарын 24-нөөс түр ил уурхай нээн ажиллуулж эхлэжээ.

105

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

НҮҮРС ОЛБОРЛОЛТЫН ЦАГ ТООЛОЛ:
1922.I сар
Налайхын уурхайг Дотоод явдлын яамны харъяа Дунд ангийн түрээсийн
хорооны мэдлээс гарган Сангийн яамны мэдэлд шилжүүлжээ.
1922.II.5.
Сангийн яам нүүрсний гаргалт, хуваарилалт зэрэг уурхайн ажлыг
хяналтандаа байлгах монгол бичээч уурхайд томилсон тухай тушаал гаргав.
1922.II.9.
Засгийн газрын 63-р хурлаар Налайхын уурхайн захиргааг орос түшмэл,
бичээч, цагдаа, галч гэсэн 4 хүнтэй захиргааны орон тоог батлав.
1922.II.10.
Ардын засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний орд газрын
ашиглалтыг улсын мэдэлд авахаар тогтож анх удаа Цахилгаан гэрлийн хороо,
Налайхын нүүрсний уурхайн төсөв, төлөвлөгөөг боловсруулан батлав.
1922.XII.25.
Уурхай дээр Ардын засгийн газрын төлөөний түшмэл ирж уурхайг орлогоороо
зарлагаа нөхдөг улсын үйлдвэр болгосон тухай зарлан учрыг ухуулаад уурхайн
даргыг томилон батлуулжээ.
1923.VIII.3.
Ардын засгийн газрын шийдвэрээр «Ардын засагт Монгол улсын уурхайн
дyрэм»-ийг батлан гаргав.
1926.II.9.
БНМАУ-ын засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Налайхын уурхайг ашиглах
дүрмийг баталжээ.
1927 он.
Налайхын нүүрс борлуулах газрыг байгуулав.
1928.XI сар.
Баянбулагийн /Дорнод аймаг, Баянтүмэн / нүүрсний уурхайн нүүрсний үнэ
нэмэгдүүлсэн тухай Аж үйлдвэр, барилгын яамнаас тушаал гаргав.
1930.2.1.
Аж ахуйн яамны харъяа Баянбулагийн нүүрсний уурхайн ашиглалтын үйл
ажиллагааг Баянтүмэнгийн орон нутгийн хошуу хариуцахаар болгожээ.
1939.XI сар.
Аж үйлдвэр, барилгын яамны 253-р тушаалаар Сайншандын нүүрсний уурхайг
бие даасан уурхай болгон ашиглаж эхэлжээ.

106

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1947.V.26.
БНМАУ-ын СнЗ-ийн 151 дүгээр тогтоолоор Зүүнбулагийн пүүрсний уурхайг
хаажээ.
1951 он.
Аж үйлдвэр барилгын яамны сайдын 97 дугаар тушаалаар Өндөрхааны
нүүрсний уурхайг хаажээ.
1953 он.
Аж үйлдвэр барилгын яамны сайдын 253 дугаар тушаалаар Сайншандын
нүүрсний уурхайг хаажээ.
1955. I.31. V. 5.
Адуунчулууны нүүрсний уурхай байгуулах шийдвэр гарч 4-р сарын 5-нд далд
уурхайн ам нээн эхний ээлжийг ашиглалтад оруулав.
1959.1. 7.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр тогтоолоор Увс аймгийн
Хартарвагатай, Баян-өлгийн Нүүрст Хотгорып нүүрсний ордыг ашиглах болов.
1959.1.13.
БНМАУ-ын СнЗ-ийн 7 дугаар тогтоолоор Ховд аймаг дахь Жаргалантын
нүүрсний ордыг улсын чанартай ашиглах болов.
1961. X. 9.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 526 дугаар тогтоолоор Уул уурхайн зураг
төсвийн товчоог анх байгуулав.
1961.X. 17.
Шарын голын нүүрсний орд дээр уурхайн барилгын ажил эхлэв.
1961.IX.9.
МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 191/142-р тогтоолоор Өвөрхангай
аймаг дахь Баянтээгийн уурхай ашиглалтад оров.
1961.XI сар.
Сүхбаатар аймгийн Өлзийтийн уурхай ашиглалтад оров.
1961.11 сар.
БНМАУ-ын СнЗ-ийн 53 дүгаар тогтоолоор Шарын голын уурхайн захиргаа
байгуулагдав.
1963.XI. 4.
Дархан хотын дулааны цахилгаан станцын суурийг тавьж Дархан-Шарын
голын төмөр замыг ашпглалтад хүлээн авав.

107

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1964.V.13.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 235 дугаар тсгтоолоор Чандгана талын
нүүрсний ил уурхайг анх Бэрхийн уурхайн харьяанд байгуулжээ.
1965.IV.3.
БНМАУ-ын СнЗ-ийн 100 дугаар тогтоолоор Эгийн голын нүүрсний далд
уурхай байгуулагдсав.
1963.VII.14.
БНМАУ-ын СнЗ-ийн 262-р тогтоолоор Уул уурхайн техник мэргэжлийн
сургууль байгуулагдав.
1965.IX. 15.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 195 дугаар зарлигаар газрын
дор ажилладаг уурхайчдыг ашиг орлогын татвараас чөлөөлжээ.
1965 он.
БНМАУ-ын СнЗ-ийн 166-р тогтоолоор уурхайн гүнд ажплладаг уурхайчдын
орон сууцны халаалтын хөлс, нүүрсний үнийг 50%-иар хөнгөлжээ.
1965 он.
БНМАУ-ын СнЗ-ийн дарга Ю. Цэдэнбал. ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн
Тэргүүлэгчдийн дарга Л. И. Брежнев нар Шарын голын уурхайд зочилж ажил
байдалтай нь танилцжээ.
1965.II.9.
БНМАУ-ын СнЗ-ийн 223 дугаар тогтоолоор нүүрс борлуулах контор
байгуулагджээ.
1965.IV.8.
БНМАУ-ын СнЗ-ийн 124-р тогтоолоор Өмнөговь аймаг дахь Тавантолгойн
уурхай байгуулагджээ.
1966.VI.29.
СнЗ-ийн 223 дугаар тогтоолоор Сайхан-Овоогийн далд, Цахиуртын нүүрсний
ил уурхай байгуулагдсан.
1966.IV.10.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийи 64 дүгээр зарлигаар БНМАУ-ын
«Гавьяат уурхайчин» цол бий болгожээ,
1965.VI.26.
БНМАУ-ын СнЗ-ийн 215 дугаар тогтоолоор Хөшөөтийи нүүрсний ил уурхай
ашиглагдаж эхэлсэн байна.
1967.4.10.
БНМАУ-ын “Гавьяат уурхайчин цол” бий
болгов.

108

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1969. X. 1.
Адуунчулууны ил уурхай ашиглалтад оржээ.
1969.XII.29.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 429 дүгээр тогтоолоор Уул уурхай, эрчим
хүчний үйлдвэрийн төсөл шинжилгээний институт байгуулжээ.
1970.IV.9.
БНМАУ-ын СнЗ-ийн 71-р тогтоолоор Дорноговь аймагт Алагтогоогийн
нүүрсний ил уурхай байгуулагджээ.
1971.IV.9.
БНМАУ-ын СнЗ-ийн 113-р тогтоолоор Хөшөөтийн уурхайг улсын мэдэлд
шилжүүлжээ.
1972.I.1.
БНМАУ-ын СнЗ-ийн 307 дугаар тогтоолоор Нүүрсний үйлдвэрийн нэгдэл
байгуулагдсан байна.
1972 он.
БНМАУ-ын СнЗ-ийн 178-р тогтоолоор Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн
төсөл шинжилгээний институтийг Түлш, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм
шинжилгээ, зураг төслийн институт болгов.
1972.X.27.
БНМАУ-ын СнЗ-ийн 418-р тогтоолоор «Тэргүүний уурхайчин» тэмдэг
батлагджээ.
1972.XII.28.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 283-р зарлигаар Шарын голын уурхайг
ЗСБНХУ байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит болгов.
1973.XI.13.
ЗХУ-ын нүүрсний аж үйлдвэрийн яамны сайд Б. Ф. Братченко тэргүүтэй
Зөвлөлтийн уурхайчдын төлөөлөгчид манай оронд зочилсон.
1973.XII. 22.
БНМАУ-ын СнЗ-ийн 462-р тогтоолоор Эгийн голын уурхай хаагдав.
1974.XI.15.
БНМАУ-ын СнЗ-ийн 449-р тогтоолоор Талбулагийн нүүрсний уурхай
байгуулагдаж Өлзийтийн нүүрсннй уурхайг Талбулагийн уурхайн харьяа болгожээ.
1975.VIII 29.
БНМАУ-ын СнЗ-ийн 409-р тогтоолоор Говь-Алтай аймаг дахь Цахиуртын
уурхайн харьяанд Мааньтийн нүүрсний хэсгийг байгуулжээ.

109

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1975.XI.28.
БНМАУ-ын Уурхайчдын ахуй хангамж, хөдөлмөр хамгаалал, эмнэлгийн
үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай БНМАУ-ын СнЗ-ийн 550-р тогтоол
гарав.
1975.II.7.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Түлш,
эрчим хүчний үйлдвэрийн яам байгуулагджээ.
1975.XI. 4.
БНМАУ-ын СнЗ-ийн 37-р тогтоолоор ил уурхайн ажилчид. Инженер-
техникийн ажилтан нарт удаан жилийн нэмэгдэл олгох болов.
1975.XII.16.
БНМАУ-ын СнЗ-ийн 368-р тогтоолоор 1978 оны 2-р сарын 24-нөөс Багануурын
түр ил уурхай байгуулагдав.
1976.V.3.
БНМАУ-ын СнЗ-ийн 91-р тогтоолоор Уурхайн барилгын трест байгуулагдан
Адуунчулуун, Цагаан-Овоо, Баянтээгийн ил уурхайн өргөтгөл, Шарын голын ус
шүүрүүлэх төслүүд хэрэгжүүлж эхлэжээ.
1976.X.2.
БНМАУ-ын СнЗ-ийн 324-р тогтоолоор Хартарвагатайн уурхайн харьяанд
Хүдэнгийн нүүрсний уурхай байгуулагдсан байна.
1976.XII.20.
БНМАУ-ын СнЗ-ийн 424-р тогтоолоор Өвөрхангай аймгийн Хархорин, Төв
аймгийн Лүн, Увс аймгийн Зүүнговь, Дорноговь аймгийн Чойр, Дархан хотод
нүүрс борлуулах цэгүүд байгуулагджээ.
1977 он.
БНМАУ-ын СнЗ-ийн 177-р тогтоолоор Өвөрчулуутын нүүрсний уурхай
байгуулагджээ.
1978.2.24.
Багануурын нүүрсний түр ил уурхайг нээв.
1980 он.
БНМАУ-ын СнЗ-ийн 67-р тогтоолоор Говь-Алтай аймгийн Зээгтийн уурхай
байгуулагдав.
1989.05.24
Шивээ Овоогийн нүүрсний уурхай ЭХГУУҮЯ-ны сайдын 1989 оны 134 дүгээр
тушаалаар "Хамгаалалт, ашиглалтын түр захиргаа" нэртэйгээр байгуулагдав.
2000 он.
Алагтогоогийн нүүрсний орд газрын Элдэвийн хэсэгт нүүрсний ил уурхайг
нээн 2002 онд уурхайгаас экспортын нүүрсээ төмөр замаар хийсэн байна.

110

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2005.IV сар.
Таван толгойн Ухаа худагийн нүүрсний ордыг “Энержи ресурс” ХХК ашиглаж
эхлэв.
2007 он.
Хөшөөтийн нүүрсний орд дээр Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй
МоЭнКо ХХК үйл ажиллагаа явуулж эхлэв.
2007.12.11
Нарийн сухайтын ордын нүүрсний уурхайг “Монголын Алт” (МАК) ХХК нээж,
2008 оны 5 дугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортложээ.
2010.10.28.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010
оны 272 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын
үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс-Таван толгой" хувьцаат компанийг "Эрдэнэс
МГЛ" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн охин компани
хэлбэрээр үүсгэн байгуулжээ.
2019 оны 5 сар.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл
эхлэв.
2020 он.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж
“Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдав.
2020 оны 9 сарын 3.
“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараав.
2021 оны 3–4 сар.
“Эрдэнэс Тавантолгой” бондын арилжаа явагдав.
2022 оны 10-р сарын 26. “
Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас 6 сарын хугацаатай Онцгой
байдал тогтоов.

2. НАЛАЙХ... УЛСЫН УУГАН... 1922-1995.

Монгол орноор аялж явсан Оросын эрдэмтэн И.М.Майский “Монгол
хувьсгалын өмнөхөн” номондоо “Монгол дахь жинхэнэ үйлдвэрийн ганцхан
газар бол Өргөөгөөс 40 км-т орших Налайхын цайдам дахь нүүрсний уурхай
юм....Эндээс жил бүр 1.5 мянган тонн сайн чанарын хүрэн нүүрс олборлон
Өргөө хотын түлшинд хэрэглэнэ. Тус уурхай хамгийн урт нь 160 метр хонгил
бүхий хоёр амсар үүдтэй. 1919 оны зун тус уурхай 40 ажилчинтай байв” гэж
тэмдэглэж байсныг манай уул уурхайн түүхийг сонирхогч бүр иш татан өгүүлдэг
билээ.

Тэр үеийн Налайхын уурхайн нүүрс олборлолт болон бэлтгэл, үндсэн
малталтын ажлыг дан ганц гар ажиллагаагаар гүйцэтгэж тээвэрлэлтэнд ердийн
хөсөг, морин эргүүлгийг ашиглаж жилд 800 гаруй тонн нүүрс олборлодог байв.

111

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Ардын засгийн газар Нийслэлд ойр энэхүү Налайхын нүүрсний ордыг 1923 онд
“Эдийн засгийн үндсэн бодлого” гарахаас бүр урьд, 1922 онд улсын үйлдвэр болгох
шийдвэр гаргах бэлтгэлээ хангаж байв. Юуны өмнө нүүрс гаргалт, хуваарилалт
зэрэг бүх ажлыг нь хяналтандаа байлгах зорилгоор мөн оны 2-р сарын 5-нд Сангийн
яамнаас “Чулуун нүүрсний хэргийг эрхлэн суугаа орос түшмэл Поповт хуудсаар
тушаав...чулуун нүүрсний уурхайн газраа монгол бичээч нэгэн хүнийг суулгахаар
тогтоосон...тул хуудсаар мэдэгдэн тушаасугай” гэсэн тушаал гаргаж байжээ.
Түүнчлэн 2-р сарын 9-ний өдрийн 63-р хурлаар яам, байгууллагуудын орон тоог
батлахдаа Налайхын уурхайн захиргааг Орос түшмэл, Бичээч, Цагдаа, Галч гэсэн
4 хүнтэй байхаар баталсан байна. Үүний маргааш Ардын засгийн газар Налайхын
нүүрсний орд газрын ашиглалтыг улсын мэдэлд авах шийдвэрээ эцэслэн гаргаж
Налайхын нүүрсний уурхай, Цахилгаан гэрлийн хорооны төсөв, төлөвлөгөөг анх
удаа боловсруулан батлажээ.

Харин Налайхын нүүрсний орд газар ашиглах уурхайг төр, засаг хариуцах
болсон шийдвэрээ 1922 оны эцсээр, гурван есийн хүйтэн ид тачигнаж байсан
XII сарын 25-нд төлөөлөгч явуулан уурхай дээр танилцуулсан бөгөөд энэ үйл
явдлыг үндэслэн шинэ Монгол Улсын “Уурхайчдын өдөр”–ийг жил бүрийн энэ өдөр
тэмдэглэж байх тухай зарлиг Ардын Их Хурлын тэргүүлэгчид 1957 оны 1-р сарын
24-нд гаргажээ.

Н.В.ПОПОВ

Уурхайн анхны дарга
/1922-1926/

Ардын засгийн газар Налайхын зэргээр ашигт малтмал ашиглахтай
нүүрсний ордыг мэдэлдээ авсны дараа холбоотой олон тулгамдсан асуудлыг
Оросын дадлага туршлагатай, өмнө хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэх
нь ажиллаж байсан Н.В.Поповыг шаардлагатай болжээ.
(энэ хүн 1912 онд Оросын консулын
нарийн бичгийн дарга байсан Попов Иймээс 1923 онд гарсан “Эдийн
байж магадгүй юм) даргаар нь сонгон засгийн үндсэн бодлого”-ыг 1923 оны
тавьжээ. Энэ нь Монголчуудын газар 8-р сарын 30-наас даруй хэрэгжүүлж
шороогоо хайрлан ухаж төнхөх дургүй эхлэн “Ардын засагт Монгол Улсын
байдаг зан заншлыг хүндэтгэн гаднын уул уурхайн дүрэм”-ийг 8 бүлэг 52
хүнээр уурхайн ажлыг удирдуулсан зүйлтэйгээр батлан гаргасан бөгөөд
байж болох талтай. тус дүрмийн Нэгдүгээр зүйлд “Монгол
Улсын хязгаарын доторхи бүх
Ингээд шинэ Засгийн газар газрын аливаа уурхайг цөм Монгол
Налайхын уурхайг улсын мэдэлд авах Ардын засагт улсын хөрөнгө
болгосугай. Басхүү энэхүү дүрмийг
тогтоохын урьд хоёрдугаар зүйлд
дурьдсан олон зүйлийн уурхайг
малтах ашиглахаар түрээсэлсэн
буюу хонжоос зэргийн эрх олсон нь

112

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

буй аваас цөм устана” гээд “Зургаа. Түшээ гүн Авирмэд нар хичээнгүйлэн
“Налайхын чулуун нүүрсний учир”” гэсэн Дотоод яамнаа өргөв.
зүйлд “ ... Тиймийн тулд Налайхын
чулуун нүүрсний уурхайг эрхэм чухал Өргөн мэдүүлэх учир, сая цахилгаан
болгож боловсон аргаар малтах, гэрлийн газар үйлдвэрийг эрхлэн суусан
түмэн амьтны түлш хийвэл орос нар тарж явсан учпр тус газрын
зохионо...” гэж тус ордын ашиглалтыг албан сангийн элдэв зүйлийн юмыг
чухалчилан 1922 онд гарсан шийдвэрийг хүлээи авч эрхлэх зэргээр дээд яамнаас
баталгаажуулсан байна. тушааж, таван газраас нижгээд
түшмэдийг нэмэн гаргасан тухайд
Өнөөг хүртэл нүүрс олборлолт, хамтаар явж цахилгаан гэрлийн
цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл хамаарах газруудыг хуваан байцаан
бие биенээ нөхөн манай орны эдийн үзэж байшин савын түлхүүрийг гардан
засгийн тулгуур багана болж хөгжил авч битүүмжлэн харгалзаж байна.
дэвшилд хөтөлж иржээ. Үүнийг түүх Эдгээр хэд хэдэи хэсэг газрын тус
бэлхнээ харуулна. бүрийн байшинд бэлхэнээ бэлтгэн
агуулсан нь их төлөв цахилгаан гэрлийн
Ардын засгийн газар дөнгөж бүрэн хэрэглэл, нарийн машины элдэв
байгуулагдсаны дараа буюу 1921 оны хэрэглэл, төмрийн багаж зүйлүүд, орос
7-р сарын 18-нд Нийслэл хүрээний сангаас үйлдвэрийн хүмүүст хүнсэнд
цахилгаан гэрлийн хороог Сангийн сар өдөр дараалан олгох будаа, гурил,
яаманд захируулах болгожээ. Энэ нь цай, тамхи мах зэргийн аахар шаахар
цахилгаан эрчим хүч, түлээ түлшний юм аль олон бийд, өр нэгд нэгнээр
асуудлаа Богд хаант засгаас дутуугүй тодорхойлон мэдэхэд үнэхээрийн
анхаарч түүний бодлогын сайныг нь зовиуртайн дээр, эдуүгээ үлдсэн орос
уламжилж саарыг нь орхиж эхэлсний буриадын зэрэг үйлдвэр хийж бүхий
илрэл байлаа. Гэвч байдал ямар хүмүүн нар болбоос өндөр ногооны
амаргүй, шийдвэрлэх асуудал олон байшингийи цахилгаан гэрлийн их
байсныг нэгэн сонирхолтой баримт машины үйлдвэрийг хэд хэдэн сар
бичиг илэрхийлдэг юм. болтол үйлдэж нэгэнт төгсгөхийг нь
чингэж хэвээр үйлдүүлж дуусгаваас
Нийслэлийн цахилгаан гэрлийн нэгэн сарын дотор тав, зургаап мянга
асуудал хариуцаж байсан Түшээ гүн шахам төгрөгийн орлого бий хэмээх
Авирмэд цаг төрийн үймээний улмаас бөгөөд эл цахилгаан гэрлийн зэрэг
ажил нь зогсож олон бэрхшээлтэй олон үйлдвэрийг хэвээр хийлгэх эсэхийг
тулгарч цаашид хэрхэх тухай асуусан асууж, оросын энэ нэгэн сарын тус
өргөх бичиг 1921 оны 6-р сарын тусын авбаас зохих тогтмол хөлсний
1-нд Богдын Засгийн газрын Дотоод зүйлийг тавьж олгохыг гуйж өдөр бүр
яаманд хүргүүлжээ. Түшээ гүн тухайн зэргээр цугларан ирж цурхиралдан
үед тасралтгүй ажиллан ирээдүйдээ нэхэмжлэх ба өчигдөр цахилгаан
итгэлтэй байсан Богдын Засгийн газраас гэрлийг хэвээр гаргуулахаар дээд
“...өчигдөр цахилгаан гэрлийг хэвээр яамнаас тушаасан учир, шинэ их
гаргуулахаар... тушаасан учир...” хариу машины үйлдвэр төгсөөгүй учир дав
бичгээр байдлыг илтгэсэн байна. Энэ дувыг бодож хуучин бага машиныг
баримт бичиг тэр үед цагийн байдал үйлдвэрийн дархан хүн нарын байгааг
ямархуу байсныг толь мэт тусгажээ. Энэ нь дуудан ухуулан хэлж гүйцэтгэсэн
баримт бичгийн бүрэн эхийг 1982 онд бөгөөд өнгөрсөн хавар цагаас эхлэн
П.Очирбатын редактор дор хэвлүүлсэн зүүн хэдэн зүгийн төмөр утас тавих,
“БНМАУ-ын түлш, эрчим хүчний аж алт мөнгөний уурхай нээх, мод огтлох,
үйлдвэрийн хөгжилт” номонд оруулжээ. уснаа перевоз онгоц тавих, баруун зүгт
Тухайлбал: Туулд гүүр байгуүлах, уурын тэрэгний
тос бэлтгэх, зуух үйлдвэрлэх, Ерөө,
“Өргөх бичиг. Нийслэл хүрээний Хараа, Орхон, Сэлэнгэд онгоц хүргэх,
цахилгаан гэрлийг захирах хэмээх
газраа томилогдон алба хийж суугаа

113

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

давс малтуулах, хойд зүг Зуун модны тоо, одоо байгаа, жич хөдөө явсан
газраа машины үйлдвэр онгоц хийлгэх үйлдвэрийн хүн нарын сар бүрийн хөлс,
төмөр авчруулах зэрэг хэргээр удаа нэр тоог оролцуулан орос даанснаас
дараа тасралтгүй өртөө улаагаар орчуулан бичсэнийг бүдүүвчлэн нэгэн
явсан буюу эсхүл сангийн зүйлээс морь, хувь дэвтрийг үйлдэж толилуулахад
үхэр тэрэгний элдэв хэрэглүүнийг бэлтгүүлж үүнийг олдвоос дотоод
төхөөрөн бэлдүүлж явуулсан нь нилээд яамнаа өргөн мэдүүлээд байдал
болж хойш эргэж ирээгүй ба өчүүхэн учрыг байцаан толилж гүйцэтгэн
бнднийг мөнөөхөн суулгаснаас нааш, шийтгэхийг гуйхаас гадна, энд
Дээд яамнаа мэдүүлэх, улааны зарлал, хадгалсан үхэр 16, морь 10-ыг үүгээр
үхэр тэрэг бариулан хэрэглэх төдийг Сангийн яамнаа өргөн хураалгасан
уламжлах хэргийг хэлж нэвтрүүлэхээс ба гадагш тэргээр явагчдаас хэрэв
биш, нарийн явдлыг ийм тийм хэмээн ирэхийг нь тухаи бүр өргөн мэдүүлж
аль ч газраас тодорхойлон дурдсан гүйцэтгэн шийдвэрлэх учрыг хамтаар
зүйл үгүй. Мөн үүсэх цагаас орос гаргаж ,өөр дутагдсан хэрэг буй бол
тэргүүлж, бичиг данс элдэв зүйлсийг дараа мэдүүлж гүйцэтгэвээс болох
боловч тэдний тусгай албаны хүн ажаамуу хэмээн үүний тул өргөв.
нар зонхилон эрхэлж байсан болохоор
өчүүхэн нар хамаарах хэрэг бага бөгөөд Олноо өргөгдсөний 11-р он зургаан
үлдэж хоцорсон зарим нэг оросын хэлэх сарын нэгнээ”
нь манай энэ газар болбоос нийслэл
хүрээний олон газрын үг нэвтрүүлэх гэснийг тус номонд “УТТА-ын
телефон мэдээ, цахилгаан гэрэл Ф-4, ХН-9, 51-53-р талыг үз” гэж эх
тавьсны үнэ хөлсийг бүрнээ эрхлэн сурвалжтай нь тэмдэглэн оруулжээ.
шийтгүүлэх нь энэ завсар хараахан
хураан авч завдаагүй зүйл их болсон Шинэ засгийн газар байгуулагдаад
болов уу хэмээх ба бас ч бусадтай Цахилгаан гэрлийн хороог 11 ажлын
хэлэлцэж чулуун нүүрс зөөлгөх зэрэг байр-орон тоотой баталж ажилд
үйлдвэрээр ацаг өгсөн эгүүлэн авах нь яаралтай оруулж цахилгаан
төгрөг зоос мөн бий мэтийн дээр зүүн гэрэлтүүлэгтэй болсноор барахгүй тус
өмнө Налайхын чулуун нүүрсний хороо 1921 оны 12-р сарын 11-нээс
уурхай үйлдэх газраа сангийн зүйлсээс Нийслэлийн ажилчин, албан хаагчдын
худалдан авч чулуун нүүрс зөөлгөхөөр ажилд орох, тарах нэгдсэн дохиог өгдөг
бэлтгэсэн үхэр тэрэг 36. морьд арваад болжээ. Учир нь нийт хотын хэмжээгээр
буй нь уг чулуун нүүрсний үйлдвэрийг ажил цуглах, тарахыг нэгдсэн дохиогоор
урд ёсоор боловсруулан үйлдүүлж өгч байх үүрэг Цахилгаан гэрлийн
зөөх эсэх зэрэг зүйл зүйлийн энэ мэт хороонд тавигдсан байв. Энэ тухай
бүхий л хэргийг одоо хэрхэн болгон Сангийн яамнаас Гадаад яаманд 1921
шийдэж дагаж явуулахыг ер тулгаран оны 11 дүгээр сарын 9-нд явуулсан
мэдэхгүйд тус бүр сэнхрүүлэн зааж бичигт дурьдахдаа «Засгийн газрын
тушаахыг хүлээвээс зохих бас эдний 21 дүгээр хурлын бичгийн 6 дугаар
олон зүйл үйлдвэрт зарцуулсан орос зүйлд Цэргийн яамнаас олон яамны
үсгийн даанс орчуулан мэдэх хүнийг албан хаагчдын хуралдан тарах цаг
даруй томилон тоо даансыг бодуулан хэмжээ, урьдах хожимдох будлиан
мэдэж үлдсэн ба нэмэн хураах зүйлсийг бүхий учир өглөөний 9 цагаас орой 4
хуваан ялган салгаж нэгэн тийш цагт цахилгаан гэрлийн газраа уриан
болгон гүйцэтгэн шийдвээс нийлэлцэх дуу гаргаж хуралдах, тарахыг нэгэн
эсэхийг зүй нь урьдаар харьяат яамнаа мөр болгоё хэмээснийг хэлэлцээд энэ
өргөн мэдүүлж лавлаваас зохи- хын маш зүйтэй учир Сангийн яамнаас
тулд тус газрын харьяат салбар орон зохих газар тушааж гүйцэтгүүлэхээр
болох дөрвөн хэсэг хашаа байшингийн тогтов хэмээсэн. Үүнд одоо тэрхүү уриа
дотор агуулсан юм зүйлийн нэр дууг энэ оны өвлийн тэргүүн сарын
11, европын 11-р сарын 11-ний өдрөөс
эхлэн дугаргаж, дагаж явуулваас
зохихын тул үүнийг Цахилгаан гэрлийн

114

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хороонд тушаагаад хянан үзэж, харьяат Энэ дохиолол 1963 он хүртэл
хорооны газраа бүхий тэрхүү уриа дууг уламжлагдан хадгалагдсаар Төв
энэ 11-ний өдрөөс эхлэн өдөр тутам цахилгаан станцын дуут яндан дохио
өглөөннй 9 цаг, оройн 4 цагт тодорхой өгөхөө зогсоосноор түүхэнд үлджээ.
сайнаар дуугаргаж, нийслэлийн доторхи
нийт олонд мэдэгдэн гүйцэтгэсүгэй. Энэ бичигт Цэргийн яамнаас
эхлэн санал санаачлага гаргасан тухай
Ийнхүү тогтоож тушаасан явдлыг дурьдсан нь “зэрэг үйлдэхийн” чухал
Засгийн газар, Дотоодын зэрэг 4 яам, буюу цэргийн сахилга батаас үүдэн
Төв Хорооноо тус тус мэдэгдэн явуулаад Д.Сүхбаатарын шууд оролцоотой
байцаан үзэж өөр өөрийн харьяат зохих хийгдэж байсныг илтгэх мэт ажээ.
газруудад зарлан тушаагаад журамлан Энэ үед ажилтан албан хаагчид Ням
дагаж шийтгүүлэх ажаамуу» гэжээ. Эх гаригт амарч бусад өдөр нь 9-14 цагийн
сурвалж: УТТА, Ф—7, ХН—6, 82 дахь тал хооронд ажилладаг байв.

НАЛАЙХЫН ИХ УУРХАЙН ХӨГЖЛИЙН ЦАГ ТООЛОЛ

1922.I сар
Налайхын уурхайг Дотоод явдлын яамны харъяа Дунд ангийн түрээсийн
хорооны мэдлээс гарган Сангийн яамны мэдэлд шилжүүлжээ.
1922.II.5.
Сангийн яам нүүрсний гаргалт, хуваарилалт зэрэг уурхайн ажлыг
хяналтандаа байлгах монгол бичээч уурхайд томилсон тухай тушаал гаргав.
1922.II.9.
Засгийн газрын 63-р хурлаар Налайхын уурхайн захиргааг орос түшмэл,
бичээч, цагдаа, галч гэсэн 4 хүнтэй захиргааны орон тоог батлав.
1922.II.10.
Ардын засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний орд газрын
ашиглалтыг улсын мэдэлд авахаар тогтож анх удаа Цахилгаан гэрлийн хороо,
Налайхын нүүрсний уурхайн төсөв, төлөвлөгөөг боловсруулан батлав.
1922.XII.25.
Уурхай дээр Ардын засгийн газрын төлөөний түшмэл ирж уурхайг орлогоороо
зарлагаа нөхдөг улсын үйлдвэр болгосон тухай зарлан учрыг ухуулаад уурхайн
даргыг томилон батлуулжээ.
1923.VIII.3.
Ардын засгийн газрын шийдвэрээр «Ардын засагт Монгол улсын уурхайн
дyрэм»-ийг батлан гаргав.
1926.II.9.
БНМАУ-ын засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Налайхын уурхайг ашиглах
дүрмийг баталжээ.
1927 он.
Налайхын нүүрс борлуулах газрыг байгуулав.

115

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1929.III.26.
Налайхын чулуун нүүрсний уурхайн газрын данс харааг хянан байцаах
комиссыг томилжээ. Тус комиссын ажилд уурхайн удирдлагаас /Манохин,
Пушелатский нарын/ элдвээр саад хийж байсан боловч мөн оны эцэст шалгалтаа
дуусган мөнгөн хөрөнгийн илэрсэн зөрчлүүд, удирдлагын хариуцлагагүй байдлын
тухай илтгэсэн тогтоол гаргав.
1929.XI сар.
Уурхайн даргаар ЗХУ-ын мэргэжилтэн С.К.Окуловыг томилжээ.Тэрээр
сүүлийн 7 жилийн уурхайн олборлолт болон “зардлыг ихдүүлэн ашиг багатай
явуулсныг жил жилээр гаргасан хэрэг”-ийн тухай илтгэл Аж ахуйн явдлын яаманд
хүргүүлжээ.
1931.X.29.
БНМАУ-ын СнЗ-нйн 75-р тогтоолоор Аж үйлдвэр, барилгын яаманд Уурхай,
ашигт малтмалын хэлтэс байгуулжээ.
1932 он.
Налайхын нүүрсний уурхай цахилгаан гэрэлтүүлэгтэй болж, I, II, III налуу
уурхайг нээжээ.
1936.VII.11.
Улсын бага хурлын тэргүүлэгчдпйн 34 дүгээр зарлигаар Налайхын уурхайг
«Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон»-гоор шагнажээ.
1936.XI сар.
Улаанбаатар-Налайхыг холбосон өндөр хүчдэлийн шугам дуусч ашиглалтад
оржээ.
1936.XII сар.
Налайх, Улаанбаатар хотын хооронд тавьсан 42 км нарийн төмөр замыг
ашиглалтад хүлээн авчээ.
1937 он.
Налайхын нүүрсний уурхайд, IV, V. VI, VII налуу уурхайг нээжээ.
1939.X сар.
БНМАУ-ын СнЗ-нйп 38 дугаар тогтоолоор Аж, үйлдвэр барилгын яамны
харьяанд “Уул уурхай ба ашигт малтмалын трест”-ийг байгуулж геологийи
судалгаа, ашиглалтын ажлыг хариуцуулжээ.
1942 он.
Налайхын уурхайд ус татах насос, агааржуулах сэнс ПК -19 шигших конвейер
ашиглалтад оров.
1947.VII сар.
Налайхын уурхайг МАХН-ын 11 дүгээр их хурлын нэрэмжит болгожээ.
1947 он.
Уурхайд ажиллагсадын тоо 700 гаруй болж, ажлын бүтээл нь 246,2 мянган
тонн нүүрс болсон нь 1940 оныхоос 65 хувиар өссөн байна.

116

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1948-1952 он.
Налайхын 12, 8, 14 дүгээр уурхайг ашиглалтад оруулжээ.
1951 он.
Налайхын 9, 10 дугаар уурхайд анхны гинжит конвейер СКР—1 нэвтэрчээ.
1952.12.15.
9-р уурхайн хүрзчин Бадам 6 хүний ажлыг ганцаараа хийх үүрэг авч, ээлжийн
8 цагт 70 тн  нүүрс хүрздэж, нормоо 700 хувь биелүүлж, нүүрс гаргалтын дээд
амжилтыг тогтоожээ.
1953 он.
Бэхэлгээчин Д.Даваажав өөрийн дагалдан шавь Дамбасүрэнгийн хамт
8-р уурхайн баруун штрект хурдан малталт явуулах үүрэг авч ээлжийн 8
цагт 18 уртааш метр малталт хийж, 9 хүний 77 цагт хийх ажлыг амжуулж
төлөвлөгөөгөө 933 хувиар биелүүлжээ.
1953-1957 он.
15, 16, 27. 29, 20 дугаар уурхайнууд ашиглалтад орж, РТУ-20 туузат конвейер
ашиглагдаж эхэлжээ.
1954 он.
Налайхын Их уурхайн барилгын ажил эхлэв. Налайхын их уурхайг ЗХУ-ын
тусламжийн 169 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1954-1958 онд барьж
байгуулахад Зөвлөлтийн 200 гаруй мэргэжилтэн оролцожээ. Их уурхай жилдээ
600 мянган тонн нүүрс гаргах хүч чадалтай бүх ажлын 75 хувь нь механикжсан,
нүүрсний 5 үе давхаргын 41,5 сая тонн нүүрс олборлох нөөцтэй байв. ЗХУ-д
1956-1966 оны хооронд 200 гаруй уурхайчдыг явуулж урт, богино хугацааны
сургууль курст сургаж мэргэжил эзэмшүүлжээ..
1957 он.
Улаанбаатар-Налайхын 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг өсгөх,
бууруулах дэд станцуудын хамт ашиглалтад оруулав.
1957.XII.1.
Аж үйлдвэрийн яамны сайдын 378-р тушаалаар Налайхын Их, бага
уурхайнуудыг нэгтгэж Налайхын уурхайнуудыг удирдах газар байгуулав.
1957. XII. 24.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 185 дугаар зарлигаар жил бүрийн 12 дугаар
сарын 25-ныг уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэхээр тогтоов.
1957.XII. 25.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 187 дугаар зарлигаар Налайхын уурхайн
малтагч-бэхлэгч Д. Даваажавт БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгожээ.
1958.1.15.
Налайхын Их уурхайг ашиглалтад оруулжээ.
1959.1.13.
БНМАУ-ын СнЗ-ийн 7 дугаар тогтоолоор Ховд аймаг дахь Жаргалантын
нүүрсний ордыг улсын чанартай ашиглах болов.

117

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1959 он.
Налайхын их уурхайд ээлжийн нэгдсэн бригадын систем нэвтэрч эхэлжээ.
1960 он.
Их уурхайд Донбасс-1. ЛГД өргөн авалтын комбайн ашиглагдаж эхлэв.
1960 он.
Их уурхайн бэлтгэл үндсэн малталтын мөрөгцөгт УП-3. ПНМ-4 ачигч. ДК-3
нэвтрэлтийн комбайн ажиллаж эхэлжээ.

1960.V.1.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 174-р тогтоолоор Налайхын уурхайн
газрын дор ажилладаг ажилчдад удаан жилийн нэмэгдэл олгодог болов.

1961.X. 9.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 526 дугаар тогтоолоор Уул уурхайн зураг
төсвийн товчоог анх байгуулав.

1961 он. Х.Түвшин нарын амжилтийг үнэлж
Уурхайчин Ж.Отгонцагаан,
“Хөдөлмөрийн баатар” цол олгов.

1962 он.
Уурхайчдын хороо захиргааг татан буулгаж Их уурхайг түшиглэсэн
Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88
дугаар зарлиг гарчээ.

1962 он.
Их уурхайн 40 жилийн ойгоор уулын мастер Н.Залиль, малтагч Д.Чанкий,
Ж.Батлай нарт Хөдөлмөрийн баатар цол олгож 160 шахам уурхайчдыг төр,
засгийн дээд шагнал одон, медалиар шагнажээ.

1963.VII.14.
БНМАУ-ын СнЗ-ийн 262-р тогтоолоор Уул уурхайн техник мэргэжлийн
сургууль байгуулагдав.

1965.IX.15.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 195 дугаар зарлигаар газрын
дор ажилладаг уурхайчдыг ашиг, орлогын татвараас чөлөөлжээ.

1965 он.
БНМАУ-ын СнЗ-ийн 166-р тогтоолоор уурхайн гүнд ажилладаг уурхайчдын
орон сууцны халаалтын хөлс, нүүрсний үнийг 50%-иар хөнгөлжээ.

1965.II.9.
БНМАУ-ын СнЗ-ийн 223 дугаар тогтоолоор нүүрс борлуулах контор
байгуулагджээ.

1966.IV.10.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийи 64 дүгээр зарлигаар «Гавьяат
уурхайчин» цол бий болгожээ.

118

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1972.I.1.
БНМАУ-ын СнЗ-ийн 307 дугаар тогтоолоор Нүүрсний үйлдвэрийн нэгдэл
байгуулагдав.
1972.IV.1.
ОМКТМ-10 маркийн иж бүрэн механикжсан төхөөрөмжийг Налайхын их
уурхайн 540-р лааванд анх нэвтрүүлж эхэлсэн.
1972 он.
Н.Лувсанчоймбол даргатай ашиглалтын 2 дугаар хэсэг цэвэрлэгээний
мөргөцгийн иж бүрэн төхөөрөмж нэвтрүүлэн ажиллаж хоногийн дундаж
гаргалтыг 1000 тн-д хүргэв.
1972.X.27.
БНМАУ-ын СнЗ-ийн 418-р тогтоолоор «Тэргүүний уурхайчин» тэмдэг
батлагджээ.
1973 он.
ОКП-100, ОКП-10 маркийн цэвэрлэгээний мөргөцгийн иж бүрэн төхөөрөмж
нэвтэрч уурхайн нүүрс олборлолт тээвэрлэлтийн ажил 100 хувь механикжив.
1973 он.
Уурхайн гүний болон газрын дээрх 20 гаруй хэсэг цехийн ажлыг хянаж
тухай бүр зохицуулан удирдах диспетчер хяналтын төхөөрөмж ашиглалтанд
орсноор удирдлагын мэдээлэл авах, шийдвэр гаргах ажил шуурхай болсон байна.
1975.II.7.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Түлш,
эрчим хүчний үйлдвэрийн яам байгуулагдав.
1975.XI.28.
БНМАУ-ын Уурхайчдын ахуй хангамж, хөдөлмөр хамгаалал, эмнэлгийн
үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай БНМАУ-ын СнЗ-ийн 550-р тогтоол
гарав.
1976.V.3.
Уурхайн барилгын трест СнЗ-ийн 91-р тогтоолоор байгуулагдан Налайхын
нүүрсний уурхайн хүчин чадлыг 1 сая тоннд хүргэх өргөтгөлийн 53-р хос уклоны
төсөл хэрэгжүүлж эхлэв.
1977 он. Цэвэрлэгээний мөргөцгийн иж бүрэн төхөөрөмж нэвтрүүлсэн
хэсгийн дарга Н.Лувсанчоймбол,  машинч Ц.Дорж, уурхайн дарга У.Мавлет
нарыг төрийн шагнал хүртэв.
1979.VII-XI сар.
Уурхайн өргөтгөлийн 53-р хос уклоны тээврийн уклоныг нүүрсний лавтай
холбон анх удаа тус өргөтгөлийн ЛУ-100 конвейрээр нүүрс гарган агаарын
уклоныг Их уурхайн баруун хээрийн штректэй холбов.

119

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1980-аад он.
Ордын зүүн жигүүрт хайгуулын ажил явуулан гүний нөөцийг 50 гаруй сая
тонноор өсгөв.
1981 он.
Налайхын их уурхайд гадаад дотоодын их дээд сургууль төгссөн 30
гаруй инженер, механик, эдийн засагч, 200 шахам тусгай дунд боловсролтой
ажилтан, нийт 1500 гаруй уурхайчид ажиллаж байв. Нийт уурхайчдын 80 хувь
нь дотоод,гадаадад сургууль, курс төгссөн мэргэжлийн залуу уурхайчид эзэлж
байжээ.
1990.12.17.
Уурхайн нүүрс тээвэрлэх конвейрийн штрект нүүрсний тоос, метаны хольц
тэсэрч 20 уурхайчин амь эрсдэв.
1995 он.
Уурхай хувьчлагдан ордын гадаргад ойр хэсгийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид
гар аргаар ашиглаж эхлэв.

Налайхаас төрсөн Хөдөлмөрийн баатрууд, баруун гараас анхны баатар Д.Даваажав,
Ж.Отгонцагаан, Х.Түвшин, Д.Чанкий, Н.Залиль, Ж.Батлай, А.Орногвой,
Ч.Пүрэв, Т.Окабол

Налайхын уурхайн түүх орд шигээ арвин бөгөөд тэр бүгдийг энд тоочих
боломжгүй билээ. Харин нүүрсний мөрөгцөгт ойр байсан ахмад уурхайчдын үг
үнэнд дөт, сонсоход сонин байдаг тул Налайхын уурхай, нүүрст хөндийд ажил,
амьдралаа өнгөрөөж байгаа Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Л.Дамдинсүрэнгийн үгийг уншигч олонд хүргэе хэмээсэн зохиогчийн хүсэлтийг
хүлээн авч түүний ирүүлсэн дурсамжаас товчлон орууллаа. Ахмадуудын яриа,
бичлэг албархаг “модон хэл”-нээс илүүтэй хүнд хүрэх нь байдаг билээ. Тэр бүр
дурьдагдаад байдаггүй технологи нь сонирхолтой. Л.Дамдинсүрэн Налайхын
уурхайн тухай баялаг өв, сантай, “Сэтгэлд мөнхөрсөн уурхайчид ” ном туурвиж
олонд хүргэсэн эрдэмтэн нэгэн билээ.

“Налайхын уурхайн түүхэн замнал, гавъяа, сургамж
Налайхын уурхайн түүхийг:
1. Гар аргаар нүүрс олборлож байсан үе, Чин Улсын үеэс 1932

он хүртэл
2. Налуу уурхайнуудын үе, 1932-1958
3. Налайхын нүүрсний Капитал- Их уурхайн үе, 1958-1995
а/өргөн авалтын комбайнт технологит

б/нарийн авалтын комбайнт технологит
4. Хувийн жижиг налуу уурхайн үе, 1995 оноос хойш гэж үзэж

болно.

120

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1. Гар аргаар нүүрс олборлож байсан үе
Гар арга. Гар ажиллагаатай анхны ар уурхай нь одоогийн Налайх дүүргийн
зүүн ухаагийн ар шил дээр байсан. Энэ үед эгц доош нь худаг хэлбэрийн цооног
ухаж нүүрсэнд суулгаад тал тал руу нь малталт гарган зээтүү жоотуугаар
ухаж төнхөөд полуу гэх сүлжмэл бургасан саванд хийж, гар худгийн маягтай
эргүүлгээр нүүрс гаргаж аваад Нийслэл рүү илжиг тэрэг, үхэр тэрэг, морин
даачаа тэргээр зөөдөг байсан. Харанхуй нүхийг лаа асааж гэрэлтүүлдэг байсан.
Ийм аргаар Манж Чингийн үеэс Богд хаант Монгол Улсын болон Ардын засгийн
эхний жилүүдэд ашиглаж байсан. Анхны ар уурхай ажиллаж байсан газарт 1990
онд уурхайн үе үеийн ахмад уурхайчид цугларч хөшөө тэмдэг босгосон билээ.
Дэвшил. 1912-1914 онд Хаант орос улсаас тусламж гуйж, Ерөнхий сайд,
Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны
тэргүүн сайд Чин ван М.Ханддорж нарын тэргүүлсэн төлөөлөгчдийг Хаант орос
улсад илгээж, 50,0 сая рублийн зээл авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд Налайхын
уурхайг байгуулах, уурхайн тоног төхөөрөмж болон 20 киловаттын хүчин
чадалтай бага оврын цахилгаан станц зээлээр худалдан авахаар тохирчээ. Энэ
гэрээний дагуу уурхайд хөрөнгө оруулалт хийгдэж, 1915 онд Оросын инженер
техникийн ажилтнуудын удирдлагын дор нүүрсний уурхайг байгуулжээ...
1915-1922 онд Налайхын уурхай Орос, Хятад, Америкийн эзэмшилд 4 орос
дарга, 80-д хятад ажилчин, 30-д Монгол хүн ажилладаг том үйлдвэр болжээ.
Ардын засгийн газраас анх удаа Налайхын нүүрсний уурхайн төсөв, төлөвлөгөөг
1922 оны 2-р сард боловсруулан баталжээ. МАХН-ын 2,3-р их хурлаас эхлээд
дараагийн их хурлуудын шийдвэрт Налайхын их уурхайн зорилтыг тодорхойлон
ихээхэн үүрэг хариуцлага хүлээлгэж ирснийг харахад улс орны түүхэн зурвас
үед Налайхын уурхайн ач тус ямар их байсан нь тодорхой. Чухамхүү Өргөө хот,
Нийслэлийн гал голомт ч, цахилгаан нь ч Налайхаас эхтэй. Дэлхийн хамгийн
хүйтэн нийслэл гэгддэг Улаанбаатар хотыг дулаан, тухлаг, байлгах эх ундарга
нь Налайхын нүүрс гарцаагүй мөн байлаа.

2.Налуу уурхайн үе
Ашиглалтын шинэ арга. 1932 онд Налайхын уурхай цахилгаан
гэрэлтүүлэгтэй болж, 1, 2, 3-р налуу уурхайг нээн ажиллуулсан. Налуу малталт
газрын гадаргаас гүн рүү хөөн малталт агаарын, конвейрийн штрек хөөж, хооронд
нь холбон лав /лаав гэж хэлнэ, ред/ үүсгэж нүүрс олборлоно. Лаванд цахилгаан гар
өрөм /Эр-4 ба Эрп-5/, шаврын Каленков өрөм нэвтэрсэн байв. Нэгдүгээр үеийн
нүүрсийг ЛУ-15 ба 16 гэдэг лебедкаар 500 кг ачдаг модон хайрцагт хийж төмөр
замаар вандан дээр татаж гарган асгана. Хоёрдугаар үеийн нүүрсийг усан
паазаар хурд, хүчээ тохируулдаг 1000-2000 кг ачааны даацтай том барабантай
өргөх машинаар татдаг байв.
Уурхайн гүнд тээврийн штрект төмөр замтай, мориор хоосон хайрцгийг
чирч, лавны аманд авч ирэхэд дугтардаг конвейрээр нүүрс ачна. Нүүрстэй
хайрцгийг мориор чирч, налуу амаар өөд нь татах “Бялт” гэдэг эргүүлэн өөд нь
татах талбайд ирэхээр бялтчин эргүүлээд дэгээ өлгөж, дохиог гаднах лебедкийн
машинд өгнө. Нэг дохивол зогсооно. Хоёр дохивол өөд нь татна. Гурав дохивол
ухраана. Орж ирсэн хоосон хайрцагаа мориор чирч лавны аманд хүргэхээр лаванд
багананд торос өлгөж хооронд нь боолтоор холбосон олон тэвш /конвейр/-

121

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үүдийг тэр үед ДК-5, ПК-19 дугтрагчаар хэдэн удаа угзруулахаар хайрцганд
нүүрс дүүрнэ.

Лаванд ремень самбарт 2 ш хадаас тохийлгон дэгээ болгоод кабелиар 220
вольтын тог өгнө. Түүнээс нь урт цагаан даавуу бүрээстэй зэс утсаар чийдэн
асааж, малтагч, бэхлэгч нар гэрлээ зөөж хэрэглэнэ. Лавны мөрөгцөгт нүх
өрөмдөж, нүхэндээ дарь, капсюль хийж шавраар түгжинэ. Дарь, капсюль хийсэн
нүхнээс унжиж байгаа ишнүүр /шнур/ болгонд цүнх үүрэгч, тэсэлгээчин хоёр
гал өгч, хурдан аюулгүй зайнд нуугдана. Тэсэлгээний дараа агааржуулах сэнс
ажиллуулж, бүрэн агааржиж утаа гарсны дараа хүрзчингүүд суларсан нүүрсийг
конвейрт ачна. Нүүрс авсны дараа гарсан зайнд бэхэлгээчид бэхэлгээ тавина.
Конвейрын ба цахилгааны слесарь, тэсэлгээчин, мастер, дарга, техник, механик
нар давхар сетктэй бензин ламптай, бусад нь гэрэлгүй явна. Нэгдүгээр үеийн
лавны тархи өнгөн хөрсөнд ойрхон тул гадагш нь цоолно... Түүгээр агааржих ба
мод банз оруулна. Гадаа ванданы өндөртэй чацуу 12 тонн нүүрс багтах вагон
тавихаар нь гараар ачна.

Өглөө бүр уурхайд морьд авчирч өгнө. Морьд буух цагаа мэднэ. Илүү цаг
ажиллуулахад дургүй, явахгүй зогсчихно. Бригадын хүнээ танина. Өөр бригадын
хүн ирэхэд хайрцагаа хамгаалж хазна, өшиглөнө. Учир нь тэр үед хайрцаг цөөхөн
байсныг морь бас мэднэ. Олон хайрцагтай бол уралдаанд түрүүлж, их нүүрс
гаргана шүү дээ.

Төмөр зам, өндөр хүчдэлтэй болов. Нийслэл рүү нүүрсийг авто машинаар
зөөхөд нэн хүндрэлтэй болсон тул Ерөнхий сайд А.Амар 1936 онд Налайхын
нарийн төмөр замыг тавихаар Зөвлөлтийн удирдагч И.В.Сталинтай уулзаж
тохиролцжээ. 1938 оны 7-р сарын 11-нд Налайх-Улаанбаатарын нарийн төмөр
замыг ашиглалтанд хүлээн авч Монголд төмөр зам хөгжих эхлэлийг тавьжээ.

Налайхын уурхайг өргөтгөн механикжуулж нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх
зорилгоор 1939 оны 11-р сард Улаанбаатар-Налайхын хооронд 35квт-ын 40 орчим
км дан модон тулгууртай шугам, дэд станцын хамт ашиглалтанд оруулсан нь
Монголын анхны алсад цахилгаан дамжуулсан өндөр хүчдэлийн шугам байлаа.
Ийнхүү Монгол Улсын Түлш, эрчим хүчний ууган хоёр үйлдвэр газраар ган
замаар, тэнгэрээр өндөр хүчдэлийн шугамаар холбогдон эх орны гал голомтыг
бадраах үйлсэд 60 жил хамтран зүтгэсэн түүхтэй. Налайхад 1-23 дугаар уурайг
байгуулан ашиглажээ.

1931 оны 5-р сард Төв цахилгаан станцын суурийг тавьж, 8-р сард
ашиглалтанд авав. Мөн оны 6-р сард Аж үйлдвэрийн комбинатыг байгуулах ажил
эхэлж, цахилгаан станцыг нүүрсээр хангах хэрэгцээ улам өссөн байлаа.

Гавьяа. Улс орон хувьсгалт ардчилсан шатны зорилтыг ханган биелүүлэхэд
оруулсан гавъяаг үнэлж, 1936 оны 7-р сарын 11-нд Улсын бага хурлын
тэргүүлэгчдийн 34-р зарлигаар Налайхын уурхайг Аж үйлдвэрийн гавъяаны
одонгоор шагнажээ. Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангах үйл хэрэгт
өндөр амжилт гаргаж, эр зориг, авхаалж самбаа гарган, баатарлаг хөдөлмөрөө
зориулж байгааг болон МАХН-ын 11-р их хурлыг угтсан хувьсгалт уралдаанд,
Монголын ард түмнийг уриалсан амлалт үүрэг авч, амжилттай биелүүлсэн тул
Налайхын уурхайг 1947 онд МАХН-ын 11-р их хурлын нэрэмжит болгожээ.

122

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

3.Налайхын нүүрсний Капитал их уурхайн үе, шинэ технологи
“Налайха-Капитальная”. Налайхын нүүрсний уурхайн түүхэн хөгжлийн
замналд гарсан үндсэн том өөрчлөлт бол Налайхын капитал их уурхайг ЗХУ-ын
техник- эдийн засгийн тусламжаар 1954-1958 онд барьж байгуулсан явдал юм.
Уулын нурал, даралт, шавар, усны ундарга ихтэй хүнд нөхцөлд өвдөг,
бүсэлхийгээр татсан хүйтэн ус, шавар дунд эр зориг, хатан тэвчээрээр ажлын 8
цагт 50 см, заримдаа 10 см малталт явуулах үе ч байв. Уулын чулуулгаар ус байнга
нэвчин шүүрч, аадар бороо асгарах мэт ус тунаж, усны хураагуураас байнга ус
татаж байсанч насос дийлэхгүй байв. Ийм хүнд нөхцөлд баатарлаг уурхайчдын
ур дүй, хичээнгүй зүтгэлийн ачаар 60 гаруй мянган шоо метр газар шорооны
ажил хийгдэж, нүүрстэй вагоныг онхолдуулан өргөх машинд нүүрсийг нь өгөх
байгууламж, уурхайн хашаа, зүүн, баруун хээрийн штрек, уулын гүнд 12 мянган
метрийн үндсэн малталтын төмөр бетонон бэхэлгээ хийж, 12-14 мөргөцгийг
ухаж бэлэн болгож, баяжуулах байгууламж, уурхайн ахуйн үйлчилгээний барилга,
уурын зуух, уурхайчдын тосгон зэргийг барьж, капитал их уурхайг 1958 онд
ашиглалтанд хүлээн авсан билээ...
Технологи нь. Их уурхай нээгдсэн эхний үед бэлтгэл, үндсэн малталт,
ашиглалтын хэсгүүдэд нэвтрэлтийн комбайн, гинжит болон туузан дамжлага,
нүүрс олборлох Домбасс-1КГ, ЛГД комбайн нэвтэрсэн юм. Нүүрсийг баганат
ашиглалтын системээр ашиглаж байв. Агаар, конвейрийн штрек хөөж 100 м
урт лав /лаав гэж хэлдэг/ бэлтгэнэ. Лавны доод доголыг тэслэн авч, комбайнаа
монтажилна. Лаванд С-53 буюу гинжин хамуурт конвейр монтажилна. Комбайн
дээшээ нүүрс огтлон нүүрсээ С-53 коньвейрт ачна. Комбайны араас бэхэлгээ
хийж таазыг банзлана. Лавны тархинд хүртэл нүүрс огтлож, дээд доголыг
тэслэж аваад комбайны задаргаа хийж, доод догол руу шилжүүлнэ /маневрлана/.
Ингээд нэг цикль ажиллагаа дуусахад лаваа зөөвөрлөж гинжит дамжлагыг
шинэ мөрөгцөг рүү шилжүүлнэ. Ийм маягаар 5-6 цикль ажил хийсний дараа тааз
удирдлага буюу лаавыг суулгана. Лав суулгалтанд бэлтгэж лавны энгэр талыг
авч үлдэхийн тул шивээ бэхэлгээ лаав дагуу хийж 5м тутамд хаалга үлдээнэ. Лав
суулгагч нар тааз сууж, нурал үүсвэл тэр хаалгаар орж ирж амь аврагдах учиртай.
Шивээ бэхэлгээний ард дэрлүүлсэн худган бэхэлгээ лаав дагуу хийнэ. Үүний дараа
нүүрсийг нь ашигласан талбайн бэхэлгээний бүх хөлийг лав суулгагчид цавчина.
Үүний үр дүнд тааз дагуудаа сууж ашиглалт явуулах мөргөцөгөөс хойшоо тааз
хоосон талбай руу чиглэнэ. Ингэж тааз удирдлагыг гараар хийдэг байлаа. Өргөн
авалтын комбайнт лаванд ийм аргаар олборлож байлаа.
Домбас-1КГ комбайнт лавнаас сард 10055 тн нүүрс олборлож А.Орногвай
Хөдөлмөрийн баатар, Д.Пүрвээ Гавъяат уурхайчин цол хүртсэн. А.Палам
даргатай Ашиглалтын 4-р хэсгийн хамт олон сард 12500 тн нүүрс олборлож
дээд амжилт тогтоосон юм. Лавны нүүрсийг гезенк хэмээх босоо малталт руу
шигшиж, хээрийн штрект вагончикт ачиж онхолдуулагчид өгч, скипрүү нүүрсээ
ачиж өргөх машинаар татаж баяжуулах вагонд ачиж, ТЭЦ /дулааны цахилгаан
станц, ред/ рүү илгээнэ.
1972 онд иж бүрэн механикжсан төхөөрөмж ОМКТМ-10-ыг нэвтрүүлсэн юм.
Энэ төхөөрөмжөөр нүүрс огтлох, конвейр шилжүүлэх, бэхэлгээг шилжүүлэх зэрэг
бүх ажил механикжсан байлаа. 1000 м агаар, коньвейрийн штректэй 100 м урт
лаав бэлтгэж, нүүрсний зузаан давхаргыг үечлэн ашиглах систем нэвтрүүлж,

123

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нүүрс гаргалтыг үлэмж нэмэгдүүлсэн билээ. (ОМКТМ төхөөрөмжийг захиалж
авах, лааванд угсрах, мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг
зохион байгуулахад 1966-1968 онд Аж үйлдвэрийн яамны
орлогч сайд, 1972 оноос Нүүрсний үйлдвэрийн нэгдэлд ерөнхий
инженер байсан, салбарын зураг төсөл, эрдэм шинжилгээний
байгууллага, ШУТИС-д олон жил ажиллаж байгаа эрдэмтэн,
багш Я.Гомбосүрэн идэвхийлэн зүтгэж байжээ.Редакци)
Шинэ лаванд бүх секц буюу тааз удирдах механикжсан
бэхэлгээг нэг бүрчлэн угсарч босгоно. Мөн коньвейр комбайны
гидро системийг угсарна... Нүүрс дамжуулах дамжлагыг
конвейрийн штрект суурилуулна. Бүх тохиргоог хийсний
дараа нүүрс олборлож эхэлнэ. Комбайн доороос дээш огтлоход

үүний араас бэхэлгээг урагш шилжүүлнэ... Комбайн лавны тархинд огтлож
гараад доошоо уруудна. Уруудаж буй комбайны араас конвейрийг урагш нь шинэ
мөрөгцөг рүү шилжүүлнэ... Комбайн лавны доод уулзварт ирснээр нэг цикль
ажил дуусна. Комбайны машинч лавны ул, таазыг тэгш авч явах үүрэг хүлээнэ.
Бэхэлгээний машинч бэхэлгээ, конвейр шилжүүлэх, бэхэлгээний давхарласан
ул гаргах, конвейрийн шугам тэгш авч явах, хазгай бэхэлгээг тэгшлэх, гидро
системийн найдвартай ажиллагааг хангах, засварлах үүрэг хүлээнэ.

1000 м штректэй лавыг ашиглаж дуусаад иж бүрэн механикжсан
төхөөрөмжийг задлах ажилд бэлтгэнэ. Үүний тулд таван см-ийн зузаан банзыг
бэхэлгээний секцэн дээгүүр хийж хэд хэдэн цикль огтолгоо хийнэ. Үүний үр дүнд
банз бэхэлгээний секцийг битүү бүрхэнэ. Энэ үед задаргааг эхэлнэ. Эхлээд
комбайн, гидросистем, коньвейрийг задлан зөөнө. Дараа нь зөөврийн гидро
насосын тусламжтай бэхэлгээний секцийг нэг нэгээр суулгаж раманд ачиж
шинэ лаванд аваачиж угсарна. Авсан секцний оронд ташуу рам тавина. Секц
угсрахтай зэрэгцэн гидро системийг угсарна. Коньвейр суурилуулсны дараа
комбайн, цахилгааны угсралтыг хийнэ. Үүний дараа тохиргоо, үйлчилгээ хийнэ.
Энэ хооронд тээврийн штрект бүх дамжлагыг зөөвөрлөн угсарна. Задаргаа,
угсралт хэмээх олон хүний хүч, хөдөлмөр шаардсан энэ нүсэр ажлыг удирдах
Комисс томилж ажиллуулдаг байлаа.

Алдар, хүндлэлийн оргил. 1972 онд өргөтгөл шинэчлэл хийж, жилд 800,0
мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай болгосон билээ. Төвийн районы
нүүрсний хэрэгцээний өсөлтийг хангаж, 1970,1980-д онуудад Налайхын уурхай
хөгжлийн оргил үедээ хүрч, 960,0 мянган тонн нүүрс хүртэл олборлож, жил, сар,
хоногийн нүүрс гаргалт, малталтын дээд амжилт тогтоож байлаа. Улс орны
төвийн районы нүүрсний хэрэгцээг хангах үйлсэд оруулсан амжилтыг нь үнэлж,
1982 онд Налайхын уурхайг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор
шагнаж, 5, 6-р таван жилийн “Гавшгайч хамт олон” болгосон билээ.

Иж бүрэн механикжсан төхөөрөмжөөр сард 50-аас дээш мянган тонн
нүүрс Ашиглалтын 2-р хэсэг олборлож байсан бол ОКП-100 төхөөрөмжөөр
Ашиглалтын 3-р хэсэг сард 60,0 мянган тонн, хоногт 6000 тонн, жилд 380,0
мянган тонн нүүрс олборлож дээд амжилт тогтоосон юм. Энэ амжилтууд ЗХУ-
ын ижил нөхцөлтэй уурхайн дээд амжилтаас 20-30 хувиар илүү байсан юм.

Хаагдалт. Налайхын уурхайн ажил хүндэрч, ихээхэн хөрөнгө хүч
шаардлагатай болсон тул 1995 оны 12-р сард Засгийн газрын өмч хувьчлалын
комиссын шийдвэр гарч ”Их тэнгис интернейшнл” компанид гурвалсан гэрээгээр

124

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хувьчилсан юм. Уурхайг хувьчилж авсан /хүнтэй/ хэд хэдэн удаа уулзаж, Гурвалсан
гэрээг дүгнэх шаардлага тавьж, уурхайчдын эрх ашгийн төлөө ярьсан боловч
дөргүй бух шиг зүтгэсэн “улаан дээрэмчин” болох нь мэдэгдэж байв. Иймээс
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад удаа дараа асуудал тавьж, хувьчлалыг
буцаасан боловч, нэгэнт уурхайн эд хөрөнгө үрэн таран болж, цаашид ажиллах
ямарч боломжгүй болсон байлаа.

Уурхайн 102,0 сая төгрөгийн хөрөнгийг тэр үед улсын үйлдвэрийн газар
байсан “Баялаг-Налайх”ХК-д 1998 онд нэгтгэх шийдвэр гарч, улмаар дуудлага
худалдаагаар 2001 онд дахин хувьчлагдав. Ингэж л үе үеийн уурхайчдын бахархал
болсон уурхай маань цэвүүн цагт, харлаган бодлогын золиос болон үүдээ хаасан
юм.

4. Хувийн жижиг налуу уурхайн үе, 1995 оноос өнөөг хүртэл
Дахин гар аргаар... Амьдрахын эрхээр Налайхчууд 1995 оноос нүх,
цооног ухаж, хувиараа нүүрс олборлож эхлэв. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагааны наад захын шаардлага хангаагүй орчинд амь насаараа дэнчин
тавьж, бор хоногийн хоолоо залгуулж, үнсэнд хаягдсан шалз, уснаас хаягдсан
загас мэт болсон хүмүүс үхэл, амьдралтай тэмцэлдэн ажилласан юм. Олон ч
хүн амь насаа харамсалтайгаар алдаж байлаа. Уурхайн буянтай хонхорын ачаар
Налайхчууд 1990-д оны хүнд үеийг туулсан юм. Тэд албан бус тооцоогоор жилд
300-аад мянган тонн нүүрс олборлож, нийслэл хотын айл өрх, жижиг зуухнуудын
хэрэгцээг хангаж байсан юм. Ийм маягаар сүүлийн 30 жилийг туулж, нэг хэсэг нь
өөрийн гэсэн шинэ бизнестэй болсон юм.
Сургамж:
...1950-1970-д онд улс орны төвийн районы түлшний хэрэгцээ өсөж, “...
Нийслэл хотыг ямарч үнээр хамаагүй нүүрсээр хангах, хөлдөөлгүй өвөлжих
арга байна уу...” гэсэн зорилт дэвшигдэж, уурхайг хязгаараас нь бус, төвөөс
нь сорчлон ашиглаж, үндсэн малталтыг орхигдуулснаас уул геологийн нөхцөл
хүндэрч... уулын нурал, даралт, усны ундарга, хий тоосны тэсрэлт, гал, хорт
хийн аюул нөмрөх эрсдэл улам нэмэгдсэн... Тухайн үед технологио мөрдөх
боломжийг эх орны нүүрсний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ олгоогүй юм. Тэгээд ч
Налайхын уурхай дангаараа ажиллаж байсан билээ...
1990-д онд... Үйлдвэрийн хамт олон, удирдлагыг улс төрийн хийрхэлд
автуулж, уурхайн гүний ажлаас хөндийрүүлж, хэвшиж тогтсон горим, дэг журмыг
алдагдуулснаас 1990 оны аймшигт осол гарсан билээ. Мэргэжлийн бус хүнд буруу
хувьчилснаас уурхайг үрэн таран хийж, зарж худалдаад, эвдэж сүйтгээд алга
болсон..
...Уурхайг хаагдахад, их уурхайг түшиглэсэн Налайх дүүрэг барьц алдан хүн ам
нь ядуурлын балчигт живсэн... Анхны уурхай анхдагчийн зовлон эдэлсэн. Уурхайн
хаалтын менежмент явуулах тухай ойлголт тэр үед байсангүй... Хэзээ нэгэн
цагт ашигт малтмал дуусахад тэнд суурьшсан иргэд, хотын амьдрал хэвээр
үргэлжлэх нөхцөл бүрдүүлж явах, уурхайг орлох өөр эдийн засгийн хувилбаруудыг
боловсруулан хэрэгжүүлэх учиртайг Налайхын сургамж сануулж байна.

125

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Бахархал:
Налайхын уурхай Нийслэл болон төвийн районыг 60 шахам жил дангаараа
илч, гэрлээр хангаж ирсэн гавъяатай. Нийслэлийн хөгжлийн эх ундарга нь
Налайхын нүүрс гарцаагүй мөн билээ. Мэргэжилтэй ажилчин ангийн анхдагч
өлгий, уул уурхайн удирдах ажилтан, инженер, техникийн ажилтан, боловсон
хүчнийг бэлтгэх их уурхай байсан. Монгол оронд шинээр байгуулагдсан бүх
уурхайн удирдлага, ажилчдыг Налайхын уурхай бэлтгэж байсан... Монгол оронд
уул-уурхайн үйлдвэрлэлийн технологи, арга барил, соёл, үнэт зүйл, мэдлэг,
дадлага туршлагын...өвийг цоо шинээр анх удаа Налайхын уурхай бий болгосон.
Үйлдвэрийн анхны хэсэг, цех...хоногийн нэгдсэн бригадын систем, ажлын байрны
зохион байгуулалт, дэвшилтэт аргачлал, үйлдвэрийн менежмент энд л анх удаа
бүрэлдэн тогтож, шинээр байгуулагдаж байсан үйлдвэр, уурхайд загвар болон
хэрэгждэг байлаа. Байгууллагын зан төлөв, үйлдвэрийн сэтгэл зүй, харилцааны
баялгийг цоо шинээр цогцлуулан бүрдүүлж... орчин цагийн Монгол уурхайчдын
зан төлөв цогцолсон байна... Налайхын уурхайг түшиглэн өндөр хэмжээнд
бэлтгэгдсэн уул-уурхайн Цэрэгжүүлсэн аврах алба анх байгуулагдаж, Монголын
нийт уурхайд үйлчилж ирсэн түүхтэй...
“Хөдөлмөр бол нэр төр, алдар гавъяаны хэрэг мөн” гэдгийг батлан харуулж,
Монгол орны үе үеийн ажилчдыг өсгөж бойжуулахад Налайхын уурхайчид үлгэр
жишээ үзүүлж байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн ууган баатар энэ хамт
олноос 1957 онд анх удаа төрөн гарсан. Хөдөлмөрийн баатар Д.Даваажав,
Ж.Отгонцагаан, Х.Түвшин, Д.Чанкий, Ж.Батлай, Н.Залиль, А.Орногвай,
Ч.Пүрвээ, Т.Окобал, Ж.Отгонцагаан, Гавъяат уурхайчин Х.Түвшин, Ч.Адрес,
Ц.Сандаг, Д.Пүрвээ, З.Жавлай, Х.Кадас, Ө.Шаравхаан, С.Банзрагч, С.Жадамбаа,
Л.Дамдинсүрэн, Д.Балдорж, М.Тулгаа, Д.Чулуунбаатар, Д.Орги, С.Батдорж,
Төрийн шагналт У.Мавлет, Н.Лувсанчоймбол, Ц.Дорж нар болон Дамба,
А.Барьний, Т.Цэнд, Дорж, Ж.Сосор, Лу.Эрдэнэ, эрдэмтэн Я.Гомбосүрэн, Лу.Эрдэнэ,
Д.Батжаргал, Д.Цэдэндамба, Ж.Дүгэрсүрэн, М.Дамдинсүрэн, Д.Батцэрэн,
Б.Ишмэнд, Ц.Очир, З.Өлзий-орших, П.Чимэд, Д.Сарантуяа, Л.Дамдинсүрэн,
Х.Жаргалсайхан нар төрж гарсан юм.
Алдар цуутай уурхайчидтай хамтран ажиллаж, тэдний өнөр бүлд багтаж,
хүсэж мөрөөдөж, хийж бүтээж, амжилт гаргахдаа цугтаа хөөрөн догдолж, саад
бэрхшээл тохиолдоход сэтгэл шаналан, хичээн зүтгэж өмөг түшигтэй, нэр
цуутай ахмадуудаасаа суралцаж, тэдний үлгэр дууриалал, зарчимч шаардлага,
халамж, анхаарлын буянаар өдий дайтай яваадаа баярлаж явдаг даа.
“Нэг хэсэг нь уулын даралт, усны цөмрөл, гал түймэр, хий тоосны тэсрэлт
зэрэг уул-уурхайн хүнд бүхний дундуур туулж, нөгөө хэсэг нь халуун наранд
шарагдаж, хүйтэн бороонд цохиулж, цасан шуурганд балбуулж, гадаа гандаж,
ил уурхайд ажиллаж, эх орныхоо эрдэс түүхий эдийн хэрэгцээг хангах гэж өдөр
шөнөгүй, өглөө үдэшгүй, хүнд нөхцөлд ажилладаг эх оронч, баатарлаг, иргэдийг
уурхайчид гэдэг юм” гэж хэлсэн Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын
үгээр энэхүү дурсамжаа өндөрлөе дөө.

Гавъяат уурхайчин, доктор Л.Дамдинсүрэн”

126

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Зохиогч, редакцийн зүгээс ахмад уурхайчны дурсамж, сэтгэгдэл дээр нэмэх
зүйл бага. Харин онцлог олон түүхт үйл явдлуудыг тэдний үгээр хойч үедээ дахин
дахин ийнхүү сануулах учиртай.

Налайхын уурхайчид анхны баатар Даваажаваас уламжилсан ажил, бүтээлийн
дээд амжилт тогтоох үйлсэд гарамгай байсан нь тэдний ямар их ажилсаг, авхаалж
самбаатайг илтгэн харуулдаг билээ. Тухайлбал, 1971 онд Ардын Хувьсгалын
50 жилийн ойгоор А.Орногвой даргатай 3 дугаар хэсгийнхэн хоногийн нэгдсэн
бригадын хөдөлгөөнийг тууштай нэвтрүүлж нэг комбайнт лаваас сард 10
мянган тонн нүүрс гаргах нэмэлт үүрэг авч амжилттай биелүүлж энэ туршлага,
санаачлагыг нь Монгол орны бүх үйлдвэр, аж ахуйн газарт нэвтрүүлэх тухай
шийдвэр гарч хэсэг цехийн хөдөлгөөн болгон өрнүүлсэн байдаг.

Их уурхайд 1971 оноос иж бүрэн механикжсан төхөөрөмж шинэ техник нэвтэрч
гүний уул уурхайн хүнд бөгөөд төвөгтэй хөдөлмөрийг хөнгөвчлөх нөхцлийг
бүрдүүлсэн нь олон шинэ дээд амжилт тогтоох нөхцөл бүрдүүүлж байлаа.

1974 онд ОМКТМ-10 төхөөрөмжөөр Н.Лувсанчоймбол даргатай Ашиглалтын
2-р хэсгийн хамт олон сард 51000 тонн, 1978 онд гавьяат уурхайчин Ө.Шаравхаан
даргатай Ашиглалтын 2-р хэсгийн хамт олон сард 5800 тонн, 1982 онд Д.Балдорж
даргатай Ашиглалтын 3-р хэсгийн хамт олон ээлжинд 3200 тонн, хоногт 6800
тонн, сард 62000, жилд 380 мянган тонн нүүрс олборлож, 1982 онд Л.Раднаабазар
даргатай Бэлтгэл 1-р хэсгийн хамт олон ПК-3 комбайнаар сард 600 уртааш метр
малталт нэвтэрч ижил нөхцөлтэй ЗХУ-ын уурхайчдын дээд амжилтыг тус тус
эвдэв.

Энэ үед ээлжиндээ 10 уртааш метр нэвтрэх, 1000 тонн нүүрс олборлох
хөдөлгөөнүүд өрнөж ээлж, хоног, сар, жилийн дээд амжилтуудыг шинэчлэн
тогтоож байлаа. Иж бүрэн төхөөрөмжийн задаргаа, угсралтыг 10 хоногт багтааж
Оросын дээд амжилтаас 20 хоногоор богино хугацаанд гүйцэтгэж байлаа. Ингэж
олон үндэстэн, ястнаас бүрдсэн Налайхчууд нүүрсний далд уурхайн хүнд нөхцөлд
нэг сая тонн хүртэл нүүрс жилдээ олборлон Улаанбаатар хотоо гал алдуулаагүй
бахдам гэр бүл билээ.

Налайхын нүүрсний ордыг уурхайлан ашигласаар байгаа бахархалт түүх
дуусах болоогүй байна. 1980-1990-ээд оны заагаар хийсэн хайгуулын өрөмдлөг,
нөөц өсгөх судалгаагаар хөндийн зүүн хэсэгт 53 гаруй сая тонн нүүрс байгаа нь
тогтоодсон билээ. Одоогоор энэ нүүрсийг гүний уурхайн аргаар ашиглах хөрөнгө
оруулагч гараагүй байна. Хуучин Их уурхай зах зээлийн эдийн засгийн давалгаанд
өртөн үгүй болсон тул шинэ далд уурхай байгуулснаар л ашиглаж болох юм.
Гэхдээ энэ ордын буяныг хүртэх боломж бий. Уурхай метаны агуулгаараа 2-р
зэрэглэлд багтдаг байв. Чухам энэ метан хэмээгч хий 1990 оны эцсээр дэлбэрч
олон уурхайчдын алтан аминд хүрч байсан бол ач тусаа өгөх цаг ойрхон байна.

Монгол улс нүүрсээр баян учир одоогоор өртөг зардал багатай олон ил уурхай
ажиллуулсаар байгаа ч хүмүүний амьдрал үргэлжилж шинэ техник, технологи бий
болох нь магад бөгөөд энэ нөөц өдөр ирэх бүр хүрээгээ тэлэх Улаанбаатарын илч
дулааны үүц болон хадгалагдах нь дамжиггүй юм. Нүүрснийх нь тоосыг үнэрлэж
ажил, хөдөлмөрийн гараагаа эхлэн амьдралаа төвхнүүлсэн олон ахмад уурхайчдын
залуу насаа дурсан санах бүр сэтгэлд нь гал нэмж байдаг уурхай бол ууган Налайх.

127

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

128

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

129

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

3. НАЛАЙХЫН “ШИЙР”-ИЙГ ХАТААСАН НҮҮРСНИЙ
УУРХАЙНУУД:

3.1.Адуунчулууны нүүрсний уурхай

Баянтүмэнд Баянбулагийн нүүрсний /одоогийн Дорнод аймгийн Чойбалсан
хотын орчим/ илэрц гарсныг Ардын хувьсгалын дараах он жилүүдэд орон нутгийн
чанартай мэр сэр ажиглаж байв. Гэвч олборлолт болон түүнийг нутгийн ард иргэд
хэрэглэх нь бага тул 1928 оны 11-р сарын 15-нд Аж ахуйн явдлын яам алдагдал,
өртэй уг уурхайн нүүрсийг ашиглах явдлыг нутгийн захиргаанд шилжүүлэх саналаа
Эдийн засгийн зөвлөлд илтгэжээ.

Дараа оны буюу 1929 оны 4-р сарын 17-нд Монгол Улсад ажиллаж байсан
ЗХУ-ын Газар шинжилгээний экспедицийн дарга Н.Г.Смирновтой Аж үйлдвэр ба
барилгын яамны сайд Дангаа “...Баянтүмэний ойр хавьд чулуун нүүрсийг геологийн
талаар шинжлэх ба эрэх, зургийг авах...”, шинжилгээний ажил явуулахад
шаардлагатай склад, орон сууцыг улсын хатуу үнээр экспедицэд олгож хөлслөх,
эхний 25 ажилчдын цалин, тусгай хувцасыг экспедиц олгох, гэрээнд дурьдсан
ажлын үнэ хөлсийг нийт 150 000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр тогтон гэрээ
байгуулж байжээ.Улмаар Баянтүмэнгээс зүүн урагш 35 км-т нүүрсний орд судлах
нэмэлт гэрээ ч байгуулсан байна. (Эх сурвалж: ҮТА, ф.7, хн.307, х.2-6) Энэ нь
Монгол Улсын зүүн хязгаар нутагтаа нүүрсний томоохон орд олж стратегийн түшиц
газар болгох гэсэн хэтийн бодлогын илрэл бөгөөд үүнийг нь түүхэн үйл явдлууд
баталсан юм.

Аж үйлдвэр ба барилгын яамны сайд Тавхай, дэд сайд Батжаргал нар 1938
оны 11-р сарын 29-ний 293-р тушаалаар “...Баянтүмэн дэх олон албан байгууллага
ба оршин суугчид хийгээд ялангуяа хязгаарын цэргийн ангиудыг түлшээр хангах,
улс төрийн талаар чухал үүргийг хүлээсэн ихээхэн хариуцлага бүхий газар болох
тул түүний үйлдвэрлэх хүчин чадлыг дээшлүүлэх явдал чухлаар шаардагдаж буйн
нөгөөтэйгүүр тус уурхайн санхүү нь хүнд байдалд оршиж буй явдлаас үндэслэж
мөнхүү уурхайн чулуун нүүрсний үнийг 29 оны үйлдвэрийн төлөвлөгөөг баталтал
түр нэмэгдүүлэх нь чухал тул...” пүү нүүрсний үнийг 5 мөнгөөр нэмж түр тогтоосон
38 мөнгөөр худалдаалах тушаал гарган хуулгыг Дорнод аймгийн яамны дарга
болон Корпусын дарга нарт явуулж энэ тухай Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

Ийнхүү 1941 он хүртэл "Баянтүмэн" гэж нэрлэдэг байсан Чойбалсан хотын
дэргэд Адуунчулууны нүүрсний уурхай тасралтгүй ажиллан 1955 он хүртэл хуучин
уурхайн налуу амаа ашиглаж байв.

ЗХУ-ын геологичид 1962 онд тус уурхайн ордын баруун урд хэсэгт 1.75 км²
талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг явуулснаар, ордын нөөцийг 29.3 сая
тонноор тогтоож байсан нь Дорнод бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах том эх
үүсвэр байгааг харуулсан юм.

1969 оны 11-р сард хааж орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий, жилдээ
450 мянган шоо метр хөрс хуулж 200 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай
ил уурхай байгуулжээ. Энэ уурхайд Э-250З, ЭКГ-4.6 цахилгаан экскаватор,
СБВ-2 өрөм, Д-271А бульдозер, 12 тоннын даацтай “КраЗ” өөрөө буулгагч
ажиллуулж эхлэсэн юм. ТЭХҮЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭО-2503 маркийн 1.3 м³
шанаганы багтаамжтай экскаватор ирснийг угсарч ашиглалтанд оруулсан байна.
Адуунчулууны уурхай 1973 оноос тухайн үедээ шинэлэг байсан Цехгүй удирдлагын

130

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

системээр ажиллаж захиргааны орон тоо, цалингийн фондоо хэмнэж байв.
Уурхайн хүчин чадлыг нь нэмэхээр шинэчлэж байх явцад түүнийг түшиглүүлэн

ажиллах Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын суурийг 1967 оны 5-р
сарын 26-нд тавьсан бөгөөд одоо зүүн бүсийг эрчим хүчээр хангадаг том үйлдвэр
болжээ.

Хожим нь 1988 онд ордын нүүрсний нийт нөөц 423.8 сая тонн бөгөөд
үйлдвэрлэлийн зориулалтаар /балансын нөөц/ 241.4 сая тонн, үүнээс А  зэргээр
37.9 тонн, В зэргээр 77.7 сая тонн, С1 зэргээр 125.6 сая тонн гэдгийг тус тус
тогтоожээ.  Энэ нөөцийг БНМАУ-ын Хүнд Үйлдвэрийн Яамны Геологийн Салбарын
Шинжлэх Ухаан-Техникийн зөвлөлөөр хэлэлцэн 1990.06.16-нд баталсан байна. Мөн
нүүрсний "доод" давхаргын нөөц 407.9 сая тонн, "дээд" давхаргын нөөц 15.9 сая
тонн болохыг зааглаж өгчээ. 

Тус уурхайн өргөтгөлийн хөрс хуулалт, ус шүүрүүлэх байгууламж, хоолойг
Уурхайн барилгын трест 1970-аад оны сүүлээс амжилттай гүйцэтгэсэн юм. Тус
ордын хойт биед цацраг идэвхийн илрэл байдаг. Энэ уурхай 1988 онд анх нүүрс
экспортолж байсан бахархам түүхтэй юм. 2000 онд жилдээ 1 сая тонн нүүрс
олборлох хүчин чадал эзэмшижээ.

1990-ээд оноос ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Адуунчулуун” ХК,
“Монголын алт” МАК ХХК, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Ньювенчурс” ХХК,
“Голденгоблет” ХХК, “Улиастайн тэнгэр” ХХК, “Баму Майнинг Монгол” ХХК, “Гоби
Энтерпрайз” ХХК, “Өсөх гол” ХХК,”Өнө өнгөт” ХХК, “Рийчфийлд” ХХК, “Талын жигүүр”
ХХК, “Нью эра голд” ХХК нь геологи хайгуулын үйл ажиллагааг явуулж байна. Мөн
2011 оноос "Эм Пи Ай” ХХК, "Магнай трейд” ХХК-д газрын тосны хайгуулын үйл
ажиллагааг явуулж байжээ. Энэ орд газрыг түшиглүүлэн Дорнод-МАК компани
нүүрсийг баяжуулах, хийжүүлэх, улмаар шингэрүүлж нефтийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд борлуулах зорилтыг тавьж, судалгаа,
шинжилгээний ажлуудыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад шат дараатай хийлгэж
байв. “Дорнод-МАК” төсөл нь Адуунчулууны хүрэн нүүрсийг түшиглэн цахилгаан
станц, нүүрс шингэрүүлэх аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулах төсөл юм.
Адуунчулууны нүүрсийг хатааж, өндөр илчлэгтэй брикет үйлдвэрлэх туршилтыг
Герман, Австралид хийж гүйцэтгэсний үр дүнд ордыг түшиглэн жилд 1 сая тонны
хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулах, жилдээ 400,000 тонн шатахуун
гаргаж авах хүчин чадалтай үйлдвэр байгуулах боломжтой гэсэн судалгааны дүн
гарчээ. АИ-92 бензиний түвшинд дүйцэх шингэн түлш үйлдвэрлэснээр дотоодын
жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах тооцоо бий ажээ.

Чойбалсан хотод шинээр ДЦС барих, эсвэл хуучин өргөтгөвөл станцад
шаардлагатай нүүрсний хэрэгцээг 7 км зайтай Адуунчулууны уурхайгаас хангаж
болно. Түүнчлэн энэ орд ОХУ-ын Соловьевск өртөөтэй 254 км төмөр замаар,
БНХАУ-ын хилийн Архашаат боомттой 130 км авто замаар холбогддог юм.

Зүүн бүсийн өнгөт металлын ордуудын баяжмалыг боловсруулах металлургийн
үйлдвэр байгуулах тохиолдолд тус ордын нүүрс, ДЦС-ын ач холбогдол улам
нэмэгдэх билээ.

131

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Адуунчулууны уурхай

3.2. Шарын голын нүүрсний уурхай
Монгол Улс аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох үүднээс нүүрс олборлолтоо
1965 он гэхэд 1.3 сая тоннд хүргэн аж үйлдвэрийн шинэ төв, Дархан хот орчимд
жилд 1 сая тонн нүүрс гаргах чадалтай ил уурхай байгуулан ашиглалтанд оруулах
зорилт дэвшүүлжээ.
Ингэснээр Шарын голын нүүрсний уурхайг барьж байгуулах ажил 1961 оны
10-р сарын 17-нд эхэлж Шарын голын уурхайн барилга удирдах газрын Зөвлөлтнйн
мэргэжилтэн барилгачид манай Ардын армийн цэргүүдтэй хамтран их уурхайг
барьж байгуулан 1964 оны 4-р сарын 6-нд ашиглалтанд оруулжээ. Шарын
голын нүүрсний уурхайг Дархан-Шарын голын 67 км төмөр зам, өндөр хүчдэлийн
шугам, дэд станц, 110 гаруй метрийн гүнээс цагт 450 шоометр ус татах шүүрүүлэх
уурхай, ахуй үйлчилгээний комбмнат, жилд 1100 мянган тонн нүүрс буталж ялгаж
дамжуулах технологийн дамжлага, цагт 30 тонн уур гаргах уурын төвлөрсөн
зуух, их, дунд засвар, үйлчилгээ хийх 70 гаруй суурь машинтай засварын газар,
үйлдвэрийн талбайн 18 км төмөр зам, түүний хөдөлгөөний дохиолол, холбооны
автомат станцтай цогцолбор болгон барьжээ.
Орд газрын хөрс хуулалт, нүүрс олборлолтод тухайн үедээ өндөр хүчин
чадалтайд тооцогдох СБВ—2М, 2СБШ—200 өрмийн машин, Э—2005, ЭКГ—4,6
цахилгаан экскаватор, 50—60 тоннын 4ВС—50 думпкар, 27 тоннын даацтай
БелАЗ—540 автосамосвал, 1000—1100 морины хүчтэй ТЭМ—1, ТЭМ—2 илчит
тэрэг, 25 тоннын төмөр замын кран, Д—686 бульдозер зэрэг техникүүд ажиллаж
эхлэв.
Уурхайн ажилчдын ажиллаж амьдрах бололцоог хангасан тохилог хот 3
жилийн дотор боссон бөгөөд энэ хотод 800 гаруй өрх айл амьдрах 2-4 давхар
23000 м2 ашигтай талбай бүхий орон сууц, хоногт 3 тонн талх үйлдвэрлэх цех,
95 хүний суудалтай гуанз, хүнсний болон аж үйлдвэрийн барааны дэлгүүр, 50
ортой нэгдсэн эмнэлэг, 100 ортой хүүхдийн ясли, 140 ортой хүүхдийн цэцэрлэг,1000
хүүхэд суралцах арван жилийн сургууль, 300 хүний суудалтай соёлын ордон зэрэг
бий болжээ.
Шарын голын нүүрсний уурхай байгуулах ажил 1961 оны 10-р сарын 17-нд
эхлэж 1965 оны 4-р сарын 6-нд ашиглалтанд оруулжээ. Энэ уурхайн цогцолбор
нь Дархан-Шарын голын 67 км төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, дэд станц, 110
метрийн гүнээс цагт 450 шоо метр ус татах шүүрүүлэх уурхай, ахуй үйлчилгээний
комбинат, жилд 1,1 сая тонн нүүрс бутлаж ялган дамжуулах технологийн дамжлага,

132

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Ю.Цэдэнбал. Шарын голын уурхайг ашиглалтанд хүлээн авав.

133

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

цагт 30 тонн уур гаргах төвлөрсөн зуух, уул-тээврийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд
их, дунд засвар, үйлчилгээ хийх 70 гаруй суурь машинтай нэгдсэн засварын
газар, үйлдвэрийн талбайн 18 км төмөр зам, төмөр замын хөдөлгөөний дохиолол
холбооны автомат станц зэргээс бүрдэж байлаа.

Уурхайн үндсэн үйлдвэрлэл болох хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажилд
СБВ-2М, 2СБШ-200 өрмийн машин, Э-2005, ЭКГ-4.6 цахилгаан экскаватор, 50-
60 тоннын 4ВС-50 дампкар, 27 тоннын даацтай БелАЗ-540 өөрөө буулгагч, 1000-
1100 морины хүчтэй ТЭМ-1, ТЭМ-2 илчит тэрэг, 25 тоннын даацтай төмөр замын
кран, Д-686 бульдозер зэрэг бүтээмж сайтай техник, тоног төхөөрөмжтэй ажиллах
болсон байна.

Уурхайчдын нийгэм, ахуйн зориулалттай тохилог хотхоныг барьж 1967 онд
ашиглалтанд бүрэн оруулж эдийн засгийн төв муж, Улаанбаатар, Дархан хотын
түлшний хэрэгцээг бүрэн хангах болсон байна

”Шарын Гол” ХК нь өнөөгийн байдлаар Эрдэнэт хот болон баяжуулах
үйлдвэрийн ДЦС-уудын хэрэгцээг 100%, Дарханы ДЦС-ын нүүрсний хэрэгцээний
80%-ийг хангаж хойт бүсийн бусад хэрэглэгчдэд нүүрс найдвартай нийлүүлсээр
байна.

Шарын голын нүүрсний уурхай

3.3.Таван толгойн нүүрсний орд, уурхай
Өмнийн говь нутагт хөвөлзөх цэнхэр зэрэглээ нүүрсний, тэгэхдээ дээд
зэрэглэлийн коксжих чанарын буюу металлургийн үйлдвэрт нэн чухал түүхий эдийн
асар том үүц хойч үедээ нуун хадгалж байсан нь Таван толгойн нүүрсний орд
байжээ. Хүн, мал ховордуу энэ зэлүүд нутагт саяхан болтол уул, усны хүчит
техниктэнгүүд хүрэлцэн ирж зүрхлээгүй байлаа. Сонирхон ирсэн дэлхийн топ
гэгддэг компаниудын нэг, BHP ч яахаа мэдэхгүй эргэлзсээр эцэст нь буцсан билээ.
Асар их нөөц асар их хөрөнгө шаардана. Сүрдмээр. Гэхдээ түүхийн хуудас сөхвөл
өөрийн гэх эрх чөлөөгөө олсон Монголын ард түмэн 1934-1935 оноос амьдрал

134

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ахуйдаа хэрэглэж эхлэн тэмээн хөсгөөр тээвэрлэн суурин газраа түлшээр хангаж
байсан юм. Галын илчтэй эрдэнэсийн үнэ цэнийг мэдсэн нутгийн ардууд 1936 оноос
сум, аймгийн хамгаалалтанд авчээ. Тавантолгойн чулуу нvvрсний ордыг 1939 оны
сүүлч 1940 оноос Цогтцэций сум дахь vйлдвэр – хоршооллын артельд шилжvvлэн
гар аргаар олборлон аймгийн төвд борлуулж эхэлснээр уулын үйлдвэр болжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 04-р марын 18-ны өдрийн 124 дvгээр
тогтоолоор тус орд газрыг үйлдвэрийн дэвшилтэт аргаар ашиглахаар шийдвэрлэн
Аж vйлдвэрийн Яаманд шилжүүлэн өгч, Дундговь аймгийн Цагаан-Овоогийн
нүүрсний уурхайн хэсэг болгон нийт 8 ажилтантай зохион байгуулагдаж, анх удаа
300 тн нvvрс гаргаж байжээ.

Аж vйлдвэрийн яамны 1967 оны 04-р сарын 25-ны өдрийн
64 тоот тушаалаар Сайд нарын Зөвлөлийн 30-р тогтоолыг
vндэслэн 1967 оны 05-р сарын 01-ний өдрөөс биеэ даасан
уурхайн захиргаа байгуулсан бөгөөд нийт 15 ажилтантай
гарааныхаа анхны жил 1500 м3 хөрс хуулан 4300 тн нүүрс
гаргах төлөвлөгөө авч 107.2-133.3%-р биелүүлжээ. Таван
толгойн нүүрсний уурхайн анхны дарга нь С.Хүүхэнжав юм.
Тус уурхай 1978-1980 онд уулын vндсэн тоног төхөөрөмжvvдээ
шинэчлэн ЭО-маркийн экскаватор, Краз 256 автосамосвал,
СБМ-2 өрмийн машин, ЭСД–100 дизель станцуудаар хангагдав.
Улмаар 1980-1990 онд ЭО-5111 экскаваторууд, автогрейдер,
Т-170, Т-130 бульдозерууд зэргээр уулын vйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, автопарк
vйлчилгээний машин техникvvдээр шинэчлэгдэн жилдээ 120000 тн нvvрс олборлон
борлуулах хvчин чадалтай орон нутгийн чанартай томоохон уурхай болон өргөжсөн
ажээ. Тус уурхай 1983,1984 онуудад амжилт бүтээлээрээ тэргүүлэгчдийн нэгэн
болж салбартаа 3-р байр эзлэж байв.

Таван толгойн нүүрсний уурхай, 1967-1978 он

135

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Орон нутгийн чанартай ажиллаж байсан энэ уурхай 1990-1991 онд шинэ
зах зээл хайж үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн Хөтлийн цемент шохойн үйлдвэр,
Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нүүрсээ борлуулж байжээ. Засгийн
газрын Өмч хувьчлалын комиссийн 1994 оны 12-р сарын 5-ны шийдвэрээр
“Таван толгой” ХК болжээ. Засгийн газрын орон нутгийн уурхайнуудыг өргөтгөх,
хүчин чадлыг нь нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 2000 оноос эхлэн эргэн төлөгдөх
нөхцөлтэйгээр Комацу D-65 бульдозер, РС-220 экскаватор, 25 тн-ын даацтай
Terex өөрөө буулгагч 2-ыг нийлүүлжээ. Энэ үед буюу 2004 онд анх 256 тонн нүүрс
экспортлож үзсэн нь Монгол Улсын хувьд Адуунчулууны уурхайн /1988 он/ дараа
орж байв. Ингээд энэ орд, уурхай эх орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулж
болох нь тодорхой болж 2004 оноос БНХАУ-д нүүрс экспортлох гэрээ хийж хүчин
чадлаа эрс нэмэгдүүлж эхлэв. 2006 онд өөрийн хөрөнгөөр БНХАУ-аас 34 техник,
төхөөрөмж авч парк шинэчлэл хийв. 2007 оны 08-р сарын 29 өдөр “Тавантолгой”
ХК нь анх удаа 1 сая тн нүүрс экспортолосон бол 2011 онд 6.3 сая тоннд хүргэж
чаджээ. Орд дээр хийсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнд 276.9 га талбайд 192
сая тонн нүүрсний нөөц нэмж 2015 онд батлуулсан нь ордын нөөц цаашид ч өсөх
боломжтойг харуулжээ.

3.4. Ухаа худагийн нүүрсний уурхай

Гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байсан он жилүүдэд дээр цухас
дурьдсан ВНР компани орж ирсэн бөгөөд хөрсөн дороо 6 тэрбум тонн нөөцтэй
Таван толгойн нүүрсний ордын талбайд хуулийн даагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж
байгаад өөрийн хүсэлтээр орхин гарсны дараа тус ордын ирээдүйтэйг багцаалж
байсан үндэсний мэргэжилтнүүд хамтран тусгай зөвшөөрлийг нь авчээ. Тэд олон
жил орд ашиглах боломжийн судалгаа хийж төрөөс тус бүлэг ордоос хувийн
эзэмшилд үлдээсэн Ухаа худагийн хэсгийн тусгай

“Энержи ресурс” ХХК нь 2005 онд “М-Си-Эс” групп, “Петровис” ХХК, “Шунхлай”
групп зэрэг үндэсний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттай
байгуулагдаж нүүрс олборлох уурхайн үйл ажиллагааг 2009 онд эхэлжээ. Тус
компани 2-3 жилийн дотор нүүрс баяжуулах үйлдвэр, 18 Мегаваттын цахилгаан
станц, усаа хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн
цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт
нийцсэн аж үйлдвэрийн томоохон цогцолбор байгуулсан юм. Энержи Ресурс ХХК
нь нүүрсийг дотооддоо угаан баяжуулж экспортолж байгаа тул монголын нүүрсний
үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлжээ. Тус компани 2010
онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж Монголын үндэсний компаниудаас
анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч чадсан байна.

Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг төслийг иж бүрэн хэрэгжүүлэх зорилт
тавихдаа нийт 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2017 он гэхэд улсын
төсөвт 800 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 3,500
аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж давхардсан тоогоор нийт 4,000 орчим монгол
залуусыг мэргэжлийн болон дадлагажуулах сургалтанд хамруулжээ.

Энержи Ресурс ХХК хөрс хуулалт, нүүрс олборлолт, мэргэжлийн сургалт,
дадлагажуулалтанд Австралийн “Лейтон Ази” компанийг гүйцэтгэгчээр
ажиллуулдаг байна. Жилдээ 5 сая тонн нүүрс угаан баяжуулах хүчин чадалтай
нийт 3 модулийг 2011-2013 онд дараалуулан ашиглалтад оруулжээ. Энэ баяжуулах
үйлдвэрт 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим

136

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор
дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмен компанийн зураг төсөл, дизайны
шийдлийг ашиглажээ. Энэ нь нүүрс угаасан усны 98 хүртэлх хувийг дахин ашиглах
орчин үеийн дэвшилтэт технологитой учир усаар хомс говь нутгийн онцлогт нэн
тохиромжтой шийдэл болжээ. Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь үйлдвэрээс гарах
хаягдал лагийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиор дахин шавхаж
боловсруулдаг болж ингэснээр үйлдвэрлэлд дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс
60- 70% нэмэгдүүлсэн.

Ухаа худаг цогцолборын дэд бүтцийн шийдлийн хүрээнд баригдан 2011 оны 9-р
сард ашиглалтад орсон 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц нь уурхай
болон дэд бүтцийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна Өмнөговь
аймгийн Цогтцэций сумыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж байна.
Тус цахилгаан станц нь говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай
хөргөлтийн систем, усны "0" хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан
тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад
усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг ажээ.

“Энержи ресурс” ХХК Ухаа худагийн орд дээр ийнхүү амжилттай ажиллан
нүүрс экспортлогч болсон нь үндэсний нүүрсний уурхайнууд олон улсын хэмжээний
том үйлдвэр болон хөгжих боломжтойг харуулж эхэлсэн сайхан жишээ болжээ.

“Энержи Ресурс” ХХК, Ухаа худаг, Тавантолгой, 2012 он

137

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

3.5. “Эрдэнэс таван толгой” ХК
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010
оны 272 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл
ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс-Таван толгой" хувьцаат компанийг
"Эрдэнэс МГЛ" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн охин
компани хэлбэрээр үүсгэн байгуулжээ.
“Чалко трейдинг Хонконг лимитэд” компанитай байгуулсан Хятад руу нүүрс
нийлүүлэх гэрээний дагуу 2011 оны зун анхны экспортоо хийж урьдчилгаанд 350
сая ам.долларыг авсан ч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдээгүй, дэлхийн зах
зээлд нүүрсний ханш унасан тул уурхайн санхүү хүндэрч байжээ. Тухайн үед
нэг тонн нүүрс олборлох өртөг 58 ам.доллар байхад борлуулах үнэ нь 53 орчим
ам.доллар байв. Ингээд зөвхөн Чалкогийн өрийг барагдуулах, 2011 онд “Макмахон
Холдингс”-той байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх шаардлагатай тулгарч Зүүн
Цанхийн уурхайг заримдаа зогсооход ч хүрч байв.
Байдал иймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК “Хөгжлийн банк”-аас 200 сая
ам.доллар, бусад арилжааны банкуудаас 150 сая ам.долларын зээл авч Баруун
Цанхийн уурхайг нээснээр хямралт үеийг давав. Тавантолгой-Гашуунсухайт
чиглэлийн төмөр зам байгуулах тухай 2008 оноос яригдаж эхэлсэн боловч өргөн,
нарийн царигийн асуудал үүсч концессын гэрээ гурван ч удаа буцаж байсан
нь компанийн орлого нэмэгдүүлэх боломжийг хааж байлаа. Гэхдээ “Эрдэнэс
Тавантолгой” ХК өөрийн эзэмшлийн хувьцааны 20 хувь болох 3 тэрбум хувьцааг
Монгол Улсын иргэн бүрт хуваарилах тооцоо гаргаж хуваан эзэмшүүлэхээ 2012 онд
зарласан байна. Энэ нь хүн болгоны мэдэх болсон 1072 тоот хувьцаа бөгөөд 2020
онд анх удаа нийт иргэдэд ноогдол ашиг тараав.
Нүүрсний үнэ олон улсад өссөн 2017 оны гуравдугаар сард “Чалко” компанид
тавьсан өрөө 100 хувь, 2018 онд “Хөгжлийн банк” болон бусад банкнаас авсан
зээлийн өрөө төлж дотоод, гадаадад өргүй болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэж 2018 онд байгуулсан “Тавантолгой
түлш” ХХК нь утаагүй түлш буюу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж
Улаанбаатар хотыг бүрэн хангажээ. “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулж
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208 км төмөр замын ажилд хөрөнгө оруулж
байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг тавихаар "Зүүнбаян төмөр
зам" ХК ажиллаж байгаа бөгөөд эдгээр хоёр төсөлд 7000 орчим хүн, 4000 орчим
техник ажиллаж байна.
“Эрдэнэс-Тавантолгой" ХК нь Цанхийн Зүүн болон Баруун уурхайгаас эхний
6 жилд нийт 266 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан бол 2021 оны байдлаар
нийтдээ .... сая тн нүүрс олборлон улсын төсөвт ..... наяд төгрөг төвлөрүүлсэн
байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 946 ажилтантай бөгөөд 100 хувь монгол
иргэд ажиллаж байна. Компани кластер хэлбэрээр 6000 гаруй хүнийг ажлын
байраар хангаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 81 орчим хувийг түүний толгой компани болох
“Эрдэнэс Монгол” ТӨХК, Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг байна.

138

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цаг тоолол:
• 2010 он. “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдав.
• 2011 он. Засгийн газрын 98 дугаар тогтоолоор компанийн нийт хувьцааны

20 хувийг Монгол Улсын иргэд эзэмших болов.
• 2011 оны 7 сар. “Чалко Трейдинг Хонконг Лимитэд” компанитай нүүрс

нийлүүлэх гэрээ байгуулж анхны экспорт хийв.
• 2012 оны 4 сар. Хувьцааны 20 хувь буюу 3 тэрбум ширхэг хувьцааг Монгол

Улсын иргэн бүрт тэгш хуваарилах тооцоо гаргав.
• 2013 он. Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалт эхлэв.
• 2015 он. Улсын Их Хурлын хаврын чуулганаар төмөр замын царигийг өргөнөөр

тавих шийдвэр гаргав.
• 2015 оны 12 сар. Монгол Улсад хамгийн их нүүрс олборлосон амжилт үзүүлж,

54 тэрбум төгрөгийн татварыг улсад төлөв.
• 2016 он. 20 дахь сая тонн нүүрсээ олборлов.
• 2017 он. “Чалко” компанийн өрийг барагдуулж дууслаа.
• 2017 он. Монголын топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтын хоёрдугаарт

бичигдэв.
• 2018 оны 8 сар. 40 дэх сая тонн нүүрсээ олборлов.
• 2018 оны 8 сар. Засгийн газар уурхайн эзэмшлийн 30 хувийг олон улсын зах

зээл дээр гаргаж арилжих тухай зохицуулалт хийж “Тавантолгой Төмөр зам”
ХК байгуулах зөвшөөрөл олгов.
• 2018 он. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийг хугацаанаас нь өмнө
төлж өргүй компани болов.
• 2018 он. Хоёр дахь удаагаа Монголын топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад
хоёрдугаар байрт бичигдэв.
• 2018 он. “Ногоон говь” хөтөлбөр эхлүүлэв.
• 2019 оны 3 сар. 50 дахь сая тонн нүүрсээ олборлов.
• 2019 оны 5 сар. “Bloomberg Awards-2018”-ын шилдэг менежменттэй
байгууллагаар шалгарав.
• 2019 оны 5 сар. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн
байгуулалтын төсөл эхлэв.
• 2019 оны 9 сар. ISO чанарын менежментийн гурван стандарт нэвтрүүлэв.
• 2019 оны 10 сар. 60 дахь сая тонн нүүрсээ олборлов.
• 2019 оны 12 сар. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалтын орлого 1
тэрбум ам.доллар, жилийн цэвэр ашиг 1 их наяд төгрөгт хүрэв.
• 2019 он. Гурав дахь удаагаа Монголын топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад
хоёрдугаар байрт бичигдэв.
• 2020 он.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад
орлоо.
• 2020 он. “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдав.
• 2020 оны 9 сарын 3. Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараав.
• 2020 оны 10 сар. “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК байгуулагдав.

139

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

• 2020 оны 11 сар. 70 дахь сая тонн нүүрсээ олборлов.
• 2020 оны 12 сар. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-

20” бизнес төлөвлөгөө боловсруулав.
• 2021 оны 3–4 сар. “Эрдэнэс Тавантолгой” бондын арилжаа явагдав.
• 2022 оны 10-р сарын 26. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6 сарын

хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргав.

3.6. Шивээ Овоогийн нүүрсний уурхай
Шивээ-Овоогийн нүүрсний ордод 1986-1988 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр
урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн
Улсын нөөцийн комиссын 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон
байна. ЭХГУУҮЯ-ны сайдын 1989 оны 5-р сарын 24-ны өдрийн 134 дүгээр тушаалаар
"Хамгаалалт, ашиглалтын түр захиргаа" нэртэйгээр анх байгуулагдаж уурхайн үйл
ажиллагаа эхэлсэн бөгөөд жилдээ 500000 тонн нүүрс олборлон борлуулах хүчин
чадалтай уурхай байхаар анхны зураг төсөл батлагдаж улмаар уурхайн амыг 1990
оны 7-р сарын 31-ны өдөр анх удаа Налайх дахь Уурхайн барилга трестийн монгол
инженерүүдийн гараар нээжээ. Энэ өдрөөс эхлэн 1 жил 5 сарын дараа 770000
шоометр хөрс хуулж, 1991 оны 12 сарын 23-ны өдөр анхны нүүрсээ олборлож,
1993 оноос төслийн анхны хүчин чадлаа эзэмшсэн юм. Монгол Улсын Засгийн
газраас тус уурхайг хувьчлах шийдвэр гаргасны дагуу 1995 оны 9-р сарын 22-ны
өдөр "Шивээ Овоо" Хувьцаат компанийг байгуулжээ.Япон улсын Засгийн газрын
урт хугацааны хөнгөлөлттэй 67 сая ам.долларын зээлээр техник, технологи, дэд
бүтцийн шинэчлэл 1998 оноос хийн хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлж жилдээ 4.6
сая м3 хөрс хуулж 2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна. Монгол
улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлдэг бөгөөд улсын эрчим
хүчний 70.0%-ийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийг нүүрсээр найдвартай
хангаж байна.

140

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

 
4. НҮҮРСНИЙ ЗАРИМ ОРД, УУРХАЙ, ТЭДНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ...

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нүүрсний олон орд газар илэрч тэдгээрийн
нийт нөөцийг 175 тэрбум тонн гэж үнэлдэг байна. Эдгээрээс олон ордыг сүүлийн
100 жилийн хугацаанд олборлож эх орны хэрэгцээг хангаж байлаа. Дэлхийн
эрчим хүчний хэрэглээ өсөх тусам нүүрсний хэрэглээ буурахгүй байх хандлага
ажиглагдсаар байгаа тул нүүрсний хайгуул, ашиглалтын ажилд дотоод гадаадын
олон компани хөрөнгө оруулсаар байгаа юм. Монгол нутагт тархан оршиж улс
орны эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн, оруулж байгаа дээр дурьдсан
томоохон уурхайнуудаас гадна шинээр их, бага олон уурхай нээгдэн ажилладгаас
зарим ордын нөөц, уурхайн үйл ажиллагааг товчхон ч болов дурьдах нь салбарын
хөгжлийн хэтийн төлвийг үнэлэхэд дөхөм болох билээ.

141

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

4.1.Баянтээгийн нүүрсний уурхай
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дахь энэхүү орд аймгийн төвөөс
130 км, Улаанбаатар хотоос 560 км зайд оршино. Ордыг 1961 онд илрүүлсэн
бөгөөд 1962 онд жилд 25,0 мян.тн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулж
зэргэлдээ зарим аймаг, сумдыг түлшээр хангаж байв. 1978 онд нарийвчилсан
хайгуул хийж нүүрсний нөөцийг нь 29.6 сая/тн-оор тогтоосон байна. Баянтээгийн
уурхай орон нутгийн өмчит “Баянтээг” ХК-ийн эзэмшилд байдаг. Баянтээгийн
уурхайг түшиглэн 40 мвт-ын дулааны цахилгаан станц барих, бага хүчин чадлын
нүүрсний хийн станц барьж байгуулах боломж бий гэж үздэг байна.

4.2.Хар тарвагатайн нүүрсний уурхай
Увс аймгийн Тариалан сумаас 90 км-т оршдог Хар тарвагатайн ордыг ойролцоохь
гурван сум, хилийн заставын хэрэгцээг хангах зорилгоор 1964 онд судалгаа хийн
23.4 сая тн нөөцтэй гэж тогтоон Хар тарвагатайн уурхай байгуулжээ. 1990-ээд
онд мэргэжлийн туршлагатай уулын инженер .......хувьчлан авснаар амжилттай
ажиллаж байна. Одоогоор Увс, Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг, орон
нутгийн чанартай боловч тус ордыг түшиглэн, цахилгаан дулааны станц барих,
Баян-Өлгийн Даянтын боомтоор нүүрс экспортлох боломжтой ажээ

4.3.Чандгана талын нүүрсний уурхай
Чандганын нүүрсний орд Хэнтий аймгийн төв, Чингис хотоос зүүн тийш 53
км, хуучны Чандганын сангийн аж ахуйтай зэргэлдээ байдаг. Чандганы нүүрсний
ордыг анх 1941 онд нээсэн бөгөөд 1962-1963 онд нарийвчилсан хайгуул хийжээ.
1967 онд нүүрсний уурхай нээгдэж, жил бүр 20 хүртэл мянган тонн нүүрс олборлон
Өндөрхаан хот болон ойр орчмын сумдын хэрэгцээг хангаж ирсэн байна. Ордын
нийт нөөц тэрбум тонноор хэмжигдэнэ. Нүүрсний давхаргын /пластын/ зузаан нь
зарим хэсэгт 50 м хүрдэг гайхамшигтай орд юм.Канадын хөрөнгө оруулалттай
“Професи коал” компани тус орд дээр хөрөнгө оруулах төсөл боловсруулсан бөгөөд
Чойр-Нялгын нүүрсний сав газрын зүүн хойд хэсэг болох энэ орд газрын ирээдүйд
итгэлтэй байна. Уурхай дээр 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц
барих боломжтой гэж үздэг. Чандганын уурхай Улаанбаатар-Чингисийг холбосон
хатуу хучилттай замаас холгүй оршдог билээ.

4.4.Хөөтийн хонхорын нүүрсний орд
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Хөөтийн хонхрын хүрэн
нүүрсний ордыг 1954 нээж 1980-аад онд хайгуулын ажил явуулан нөөцийг нь 104,2
сая.тн гэж тогтоосон байна. Хөөт нь Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр
замаас холгүй оршдог. Орд ашиглах тусгай зөвшөөрөл авсан “Монголын алт”
ХХК ордын хэмжээнд байгаа 487 сая тонн шатдаг занар, 190 сая тонн нүүрсний
нөөцийг олборлон шатдаг занараас нийлэг нефть үйлдвэрлэх зорилгоор Хятад,
Канад, Эстони, Бразилийн компаниудтай хамтран ажиллаж, технологийн туршилт,
судалгааны ажлууд хийсэн. Судалгааны ажлуудаар Хөөт хонхор, Ээдэмтийн
ордууд органик бодисын агууламж өндөртэйг тогтоожээ.

142

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

4.5.Могойн голын нүүрсний орд
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 223 км-т Могойн голын
чулуун нүүрсний орд байдаг. Ордыг 1967-1970 онд нээж улмаар 1976-1978 онд
Улаанбаатарын геологийн экспедици нарийвчилсан хайгуул хийж нөөцийг нь 15. 5
сая тонн гэж тогтоожээ. Хожим 1992 онд уг орд газарт дахин хайгуул судалгааны
ажил хийж ордын зүүн талын үргэлжлэл дээр нүүрсний нөөц байгааг тогтоосон байна.
Энэ орд дээр 1971 онд орон нутгийн чанартай уурхайг ашиглалтад оруулсан байна.
Орон нутгийн 51 хувийн өмчтэй Могойн голын уурхай одоо хүчин чадлынхаа 10
хувийг ашиглан улирлын чанартай ажиллан Хөвсгөл, Завхан аймгуудад жилдээ 10
гаруй мянган тонн нүүрс борлуулдаг байжээ. Могойн голоос 60-аад км-т Овоотын
чулуун нүүрсний орд нээгдсэн бөгөөд түүний нөөцийг 300 гаруй сая тонн гэж үздэг
байна.

4.6.Талбулагийн нүүрсний орд
Сүхбаатар аймгийн төвөөс 100 гаруй км-т орших Бумбатын нүүрсний уурхайг
хааж аймгийн төвөөс 30 гаруй км-т орших Талбулагийн нүүрсний орд дээр 1970 онд
уурхай байгуулжээ. Тус уурхай 1997 онд хувьчлагдан одоо “Талын гал” ХХК ордын
тодорхой хэсэг дээр ашиглалт явуулж жилдээ 15 мянган тонн нүүрс олборлон орон
нутаг, Төмөртэйн Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцын
хэрэгцээг хангаж байна. Ордын нөөцийг нэмэлт хайгуулаар өсгөх боломжтой
бөгөөд жилийн олборлолтыг 50-60 мянган тоннд хүргэх боломжтой.

4.7.Улаан-Овоогийн нүүрсний орд
Улаанбаатар хотоос 430 км, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төвөөс баруунаа 7
км, Шаамарын төмөр замын өртөө, Улаанбаатар-Сүхбаатар хотын засмал замаас
120 км, оршдог энэ ордын хайгуулыг 1970 оноос Зөвлөлтийн геологчид хийж, 208
сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэйг тогтоожээ.
Улаан-Овоогийн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг “Професи коал” компанийн
захиалгаар Австралийн “Минарко-Майн Консалт” компани хийсэн бөгөөд жилийн
хүчин чадлыг 6,0 сая тонн байхаар төсөлд тусгажээ. Нүүрсийг Дархан, Эрдэнэтийн
цахилгаан станцад нийлүүлэх, Зэлтэрийн чиглэлээр гарган Транссибирийн төмөр
замаар Зүүн өмнөд Азийн орнуудад борлуулах боломжтой гэж үздэг.

4.8.Хөөтийн нүүрсний орд
Дорнод аймгийн Матад сумын нутагт оршдог Хөөтийн хүрэн нүүрсний ордыг
1973-1979 онд хийсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнд нээжээ. Хөөтийн нүүрсний
ордын байршил нь ирээдүйн зүүн бүсийн төмөр замын сүлжээнд холбогдох,
Бичигтийн боомтоор нүүрс экспорлох боломж олгож байгаа юм.

4.9.Зээгтийн нүүрсний орд
Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний
орд дээр 1980 онд орон нутгийн чанартай уурхай байгуулан ойролцоох сумдын
хэрэгцээг хангаж байв. Зээгтийн орд дээр 1997 онд “Гоби коул энд энержи” ХХК
тусгай зөвшөөрөл авч 2010 оны 11-р сараас эхлэн хөрс хуулалт хийж, 5900 тонн
нүүрс олборлон аймгийн төв болон сумдын нүүрсний хэрэгцээг хангаж байна. 64
сая тонн батлагдсан нөөцтэй.

143

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

4.10.Сайхан-Овоогийн нүүрсний орд
Булган аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойш 22 км-т оршдог Сайхан-
Овоогийн нүүрсний орд газрын төв хэсэгт 1987-1999 онд өрөмдлөг хийж нөөцийг
34.7 сая.тн гэж тогтоожээ. 1990 оноос өмнө тогтоосон нөөцийг ашиглахаар
штольноор далд уурхай байгуулж Архангай, Хөвсгөл, Булган аймгийн хил залгаа
орших сумын нүүрсний хэрэгцээг бага хэмжээгээр хангаж байв Тус орд дээр хайгуул,
олборлолтын тусгай зөвшөөрөл авсан компаниуд ордын нөөцийг 200 сая тонн
хүртэл өсөх боломжтой гэж үздэг байна. Тахилга, шүтлэгтэй уул гэж нутгийнхан
үздэг.

4.11.Өвдөг худагийн нүүрсний орд
Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замаас холгүй, Дундговь аймгийн
Баянжаргалан сумын нутагт орших тус ордын анхны хайгуул, судалгаагаар 169.2 сая.
тонн нөөц тогтоосон бол орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Талын шигтгээ”
ХХК-ийн 2011 оны нөөцийн тодотголоор 324,9 сая.тн нөөцтэй гэсэн дүн гарчээ.
Нүүрс шингэрүүлэх чиглэлээр 1970-аад онд хийж байсан судалгаагаар Өвдөгхудагийн
нүүрс хамгийн сайн буюу шингэрүүлэх зэрэглэл 90 гаруй хувьтай гарсан байдаг ажээ.

4.12.Нүүрст хотгорын уурхай
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших энэ орд 109 сая тн нөөцтэй,
баруун бүсийн хөгжилд чухал нөлөөтэй томоохон орд бөгөөд Увс, Баян-Өлгий
аймгийг нүүрсээр хангадаг. Энд орон нутгийн чанартай уурхай үйл ажиллагаа
явуулж байснаа 2001 оноос хувийн хэвшилд шилжин нүүрсээ Оросын Тува,
Алтайн хязгаар, Хятадын Шинжаан руу борлуулах судалгаа хийжээ. Нүүрст
хотгорын орд газарт арваад байгууллага, аж ахуйн нэгж хайгуул, ашиглалтын
тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс 2010 оны 12 дугаар сард БНСУ-ын төрийн
мэдлийн “Korea coal”  корпораци уурхайн хувьцааны дийлэнхийг худалдан авчээ.
Түүнчлэн Канад, Монголын хөрөнгө оруулалттай “Mongolia-Minerals” компани
Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт хүртэл 325 километр даацын сайжруулсан
авто зам тавьж Хятадын Шинжаан руу нүүрс экспортлох төлөвлөгөөтэй
байв. Хайгуул судалгаа хараахан хийгдээгүй талбайд нүүрсний нөөц байгаа
гэж үздэг бөгөөд хэтдээ дэлхийн хэмжээний уурхай болох магадлалтай юм.

4.13.Тэвшийн говийн нүүрсний уурхай
Дундговийн Сайнцагаан сумын нутаг дахь Тэвшийн говийн хүрэн нүүрсний
орд 923,2 сая.тн нөөцтэйг Орос, Монголын геологичид тогтоосон байна. Энэ нь
Тавантолгойн ордын дараа орох нөөц бөгөөд тухайн үедээ манай улсын хүрэн
нүүрсний батлагдсан нөөцийн 60 хувийг эзэлж байжээ. Тэвшийн говийн нүүрсний
уурхай нь ТЭХГУУЯ-ны Сайдын шийдвэрээр 1990 онд жилдээ 50000 тн нүүрс
олборлон борлуулах хүчин чадалтайгаар байгуулагджээ. 3370к/кал илчтэй ил
аргаар ашиглах нөөц 500.0 сая тонн гэж тогтоогдсон байна.

Одоо хувийн хэвшилд 100 хувь шилжин “Тэвшийн говь“ ХХК олборлолт явуулан
Дундговь аймгийн Мандалговь хот, Эрдэнэдалай, Луус, Дэлгэрцогт, Дэрэн, Адаацаг
сумууд болон Төв аймгийн урд талын зарим сумдыг нүүрсээр хангадаг байна.
Тавантолгойн ордоос хойд зүгт 300 км орчим зайд байх Тэвшийн говь хэмээх нэг

144

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тэрбум шахам тонн хүрэн нүүрсний нөөцтэй энэхүү томоохон орд дэд бүтцээс
алслагдсан байршил болон нүүрсний чанараас шалтгаалан зах зээлийн эргэлтэд
төдийлөн орж чадахгүй байна.

4.14.Алагтогоогийн чулуун нүүрсний уурхай
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт оршдог.Алаг тогоогийн
нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлаар анх
нээсэн бол 1998 онд “Монголын алт” ХХК нэмэлт хайгуул хийж нөөцийг
баталгаажуулан уурхайлан олборлож Улаанбаатар хотын 2-р цахилгаан
станцад нийлүүлжээ. Алагтолгойн ордод уурхай нээгдэхээс өмнө эрчим хүчний
нүүрсний зарим уурхайн үйл ажиллагаа доголдож, ОХУ-аас өндөр үнээр нүүрс
импортлож эхлээд байлаа. 2000 онд Алагтогоогийн нүүрсний орд газрын
Элдэвийн хэсэгт нүүрсний ил уурхайг нээн 2002 онд уурхайгаас экспортын
нүүрсээ төмөр замаар хийсэн байна. Элдэвийн уурхай нь үнэ өндөр нүүрсний
импортыг бүрэн орлож чадсан, үндэсний хөрөнгө оруулалт бүхий, хувийн
хэвшлийн анхны уурхай болжээ. Ордын хэсгүүдээс жил дараалан олборлолтоо
нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байна. Уурхай жилдээ 200,000 тонн нүүрс
олборлох хүчин чадалтай бөгөөд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бусад
жижиг хэрэглэгчдийг сайн чанарын илчлэг сайтай нүүрсээр хангаж байна.

4.15.Нарийн сухайтын нүүрсний уурхай
Стратегийн ач холбогдолтой 15 ордын нэг “Нарийн сухайт”-ын орд дээр
“Монголын Алт” (МАК) ХХК 2002-2006 онуудад өөрийн хүч хөрөнгөөр хайгуулын
ажил гүйцэтгэж 229 сая тонн нүүрсний нөөц тогтоожээ. Энэ нөөцийг ашиглах
нүүрсний уурхайг 2007 оны 12 дугаар сарын 11–нд нээж, 2008 оны 5 дугаар сарын
30-нд анхны нүүрсээ экспортложээ. Нарийн сухайтын уурхай нь жилдээ 10 сая
тонн нүүрс олборлох хүчин чадалтай. “Монголын Алт” (МАК) ХХК 1998 оноос үйл
ажиллагааныхаа чиглэлийг өргөтгөн Алагтолгойн ордын Алагтолгойн хэсгээс нүүрс
олборлож эхэлж 2000 онд уг ордын Элдэвийн хэсэгт шинэ уурхай нээсэн юм.

4.16.Төгрөг нуурын нүүрсний орд
Чойр-Нялгын нүүрсний сав газрын нэг хэсэг, Төв аймгийн Баян сумын нутагт
Улаанбаатараас 130 км-т Төгрөг нуурын хүрэн нүүрсний 20-30 км талбайг хамардаг
бүлэг орд байдаг. Энэ орд 3 тэрбум тонн хүрэн нүүрсний таамаг нөөцтэйг 1980-аад
оны хайгуулаар тогтоожээ.Төгрөг нуурын нүүрсний ордыг ашиглах сонирхолтой
олон компани байдгаас “Төгрөг нуур энержи” компани Тахилтын талбайд 2005-2008
онд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж 68 сая тонн нүүрсний нөөц тогтоожээ. Тахилтын
хэсэгт уурхай нээн ажиллуулах ТЭЗҮ-г 2008 онд батлуулсан бөгөөд тогтоосон
нөөцийнхөө 61 сая тонныг ашиглах боломжтой гэж үзжээ. Хагас коксжсон шахмал
түлш үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулж нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх
зэрэг судалгааны ажлууд хийжээ.

4.17. Хөшөөтийн нүүрсний уурхай
Хөшөөтийн нүүрсний ордыг орон нутгийн чанартай 1971 оноос эхлэн ашиглаж
байжээ. Анхны хайгуул, судалгаагаар 24.3 сая тонн нөөцтэй нь тогтоогдож байсан
энэ ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 онд Монголия Энержи Корпорэйшн

145

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Лимитэд (МЕК) компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар эзэмшин ашигт
малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэн нөөцийг
нь 2007 онд 306.1 сая тонн гэж тогтоож байсан бол гадаадын хөрөнгийн бирж дээр
бүртгэлтэй тус компани нөөцөө 4.4 тэрбум тонн хүрнэ гэж үздэг байна.

Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн уурхайг ашиглах төсөл нь Монголын
баруун бүсийн уул уурхайн томоохон төсөл болон өргөжиж орд ашиглахтай холбоотой
дэд бүтцийг барьж уурхайн үйл ажиллагааны үндсэн бүтцийг бүрдүүлснээс гадна
орон нутгийн иргэдийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж, үндэсний
боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжихэд
хөрөнгө оруулалтыг чиглүүлж иржээ. Тухайлбал, ордоос БНХАУ-ын хил хүртэл
хатуу хучилттай 311 км нүүрс тээврийн зам, нүүрсийг хуурай аргаар баяжуулах
үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, гаалийн хяналтын талбай зэрэг томоохон бүтээн
байгуулалтуудыг барьжээ. Хөшөөт төслийн хэмжээнд 2200 гаруй хүн ажлын байраар
хангагдан ажиллаж байгаагийн 70 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлдэг
байна Хөшөөтийн уурхай нь 2019 онд 1.3 сая орчим тонн нүүрс экспортлосон бол
2020 онд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 800
мянга орчим тонн нүүрсийг экспортложээ.Түүнчлэн “Мо-Эн-Ко” ХХК нь 2017-2020
онд 74.7 тэрбум төгрөгийн татвар хураамж төлснөөс улсын төсөвт 68.5 тэрбум,
Ховд аймгийн төсөвт 6.2 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн аж.

4.18. Нүүрсний ордуудаа ашиглах хэтийн төлөв.
Өвөг, дээдсийн үлдээсэн нүүрсний асар их баялаг байгаа ч зөвхөн ухаж
экспортлоод байх уу, эсвэл шинжлэх ухаан техникийн дэвшил ашиглан гүн
боловсруулалт хийх, улмаар химийн үйлдвэрийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн
болгох уу гэдэг асуудал эрдэмтэн мэргэд, төр засгийн анхаарлын төвд байжээ. Тэд
бүр 1960-аад оноос судалгаа хийж эхэлсэн байжээ. Олон улс дэлхийн дулааралтай
холбогдуулан нүүрсний цахилгаан станцуудыг нэмж барихгүй байх зэрэг асуудлууд
нүүрсний баялаг ихтэй боловч олборлон боловсруулахаас цаашгүй байгаа Монгол
Улсын хувьд хэтдээ асуудал болж байгаа нь ойлгомжтой байлаа.

146

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Уул уурхайн сэтгүүл”-ийн 2007 оны №4-т уул уурхайн ахмад инженер, судлаач
Загарын Төмөрбаатарын нүүрсний ордуудаа цаашид хэрхэн ашиглах боломж
байгаа тухай асуудал дэвшүүлсэн “XXI ЗУУНЫ МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ
АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ЭХЭН ҮЕИЙН ЗОРИЛТ” өгүүлэл 15 жилийн
өмнөх зорилт, тэмүүллийн түүх болон үлджээ. Тус өгүүлэлд “.Нүүрс шингэрүүлэх
технологийн цогцолбор”, “Нүүрсний метан хийн сүлжээ, цогцолбор”, “Кокс, химийн
аж үйлдвэрийн цогцолбор”, “Хүрэн нүүрсний энерго-технологийн цогцолбор”
сэдвээр сонирхолтой баримт тусган оруулаад “Дээрх төсөл, цогцолборын арга
хэмжээг хэрэгжүүлснээр Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэж,
эрдэс баялгийн салбарт алдагдал хаягдлыг үлэмж багасгана. Хэмнэлттэй, оюуны
өндөр чадамж бүхий дээрх шинэ төсөл, технологуудыг хөгжүүлж эхлэх нь Монгол
улсын нүүрсний аж үйлдвэрийн салбарын шинэ зууны хөгжлийн томоохон гараа
болно.” гэж тэмдэглэн уриалж байжээ. Гэвч дэлхийн хөгжлийн өнөөгийн хандлага
15 жилийн өмнөх энэ өгүүллийн ач холбогдол огтхон ч буураагүй байгаа бөгөөд
өдрөөс өдөрт эргэж бодох бодол, сонирхол төрүүлэх тул дахин хүмүүст хүргэх ач
холбогдолтойг харгалзан хойнох ”Шинэ дуудлага буюу шинэ салбарууд” хэсэгт
товчлон оруулсныг сонирхон үзэхийг хүсье.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 онд энэ асуудлыг сэргээн тавьж
байсныг дараах дүрсээс харж болно.

147

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монголросцветмет нэгдлийн ахмадууд

Үүний дотор Монгол Улсын өнгөт металлын салбарын анхны инженер Бадамдаш,
Жигмэд-Очир нарыг онцолж байгаа юм.

Х.Бадамсүрэн, Дэмбэрэлдорж, Дамба, Балжинням, Жигмэд-Очир, Бадамдаш,
П.Энхбаяр, Ч.Батаа

148

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

VII БҮЛЭГ

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР
ЭРЧЭЭ АВСАН ОН ЖИЛҮҮД

1. “МОНГОЛСОВЦВЕТМЕТ” НЭГДЭЛ. 1973-1991
2. “МОНГОЛСОВЦВЕТМЕТ“ НЭГДЛИЙН “ӨСӨЛТ БЭХЖИЛТИЙН

ТААЛАМЖТАЙ ОН ЖИЛҮҮД”
3. САЙДУУД 1957-1991

149


Click to View FlipBook Version