МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Тухайлбал, арав гаруй хүнтэй анх үйл ажиллагаагаа эхлэсэн “Бичил уурхай
эрхлэгчдийн үндэсний холбоо” одоо 17 аймгийн 6400 гаруй хувиараа ашигт
малтмал олборлогчдыг эгнээндээ нэгтгэн ажиллаж тодорхой амжилтанд хүрчээ.
Хувиараа ашигт малтмал олборлогчид бичил уурхайн зохион байгуулалтанд орж
тэдэнд эмнэлэг, сургууль, даатгал зэрэг нийгмийн хөгжил, халамжийн дэд бүтэц
хуулийн дагуу үйлчэн хүний эрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбогдох олон
асуудлыг шийдвэрлэх эхлэл тавигджээ.
Анх “хууль бус” гэж нутгийн иргэд, орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд
ад шоо үзэгдэн очсон газар болгоноос хөөгдөн туугдан аж амьдралаа залгуулдаг
байсан гар аргаар ашигт малтмал олборлогчид орон нутгийн хөгжилд хувь нэмрээ
оруулдаг, нийгэм-эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулагч болох хандлага
нэгэнт бий болжээ.
Гар аргаар ашигт малтмал олборлогчдын анхны багажууд
Заамарт гар аргаар алт олборлогчид гарч ирээд байгаа нь
400
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
401
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Борнуур сумын мөнгөн усгүй баяжуулах цехийн үйлдвэрлэлийн дараалал
402
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XIX БҮЛЭГ
ГАЗРЫН ТОСГҮЙ БОЛ
ХӨГЖИЛ ҮГҮЙ...
1. МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ
БАЙСАН...
2. ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ДАХИН СЭРГЭВ...
3. БОЛОВСОН ХҮЧИН ЧУХАЛ...
4. ГАЗРЫН ТОСНЫ ОРД АШИГЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
403
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗРЫН ТОСГҮЙ БОЛ ХӨГЖИЛ ҮГҮЙ...
Газрын тос нь нүүрсний зэрэгцээ эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг боловч
жилд олборлодог нийт газрын тосны дөнгөж 16%-ийг нь энэ зориулалтаар
ашигладаг байна. Гэтэл үлдсэн 80 гаруй хувь нь улс орны аж үйлдвэрийн гол түүхий
эд, хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хувцас, нэхмэл эд, тавилга, дугуй, сав суулга,
эм, эмнэлгийн хэрэгсэл, үнэртэн, лаа, будаг, угаах бодис, бүр хоол унданд хүртэл
ашиглагддаг байна.
Газрын тосонд амьд биеийг тэтгэгч уураг агуулагдаж байдаг нь хүнсний
бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодог байна. Жилд олборлодог нийт газрын
тосны 2%-иас 25 сая тонн уураг гаргаж авч болох бөгөөд энэ нь 2 тэрбум хүнийг
бүтэн жил тэжээхүйц хэмжээ юм.
Нүүрснээс 1846 онд керосин, газрын тосноос 1874 онд аспирин гаргаж авч
байжээ. Хоёулаа л ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, баялаг. Харин
газрын тосноос өнгөрсөн зууны 1930-аад онд антибиотикийн төрлийн эм гарган
авч байжээ. Нефтээр баян Азербайжаны Нафталан хотын орчмын газрын тосны
эмчлэх шинж чанарын тухай 13-р зууны алдарт аялагч Марко Поло тэмдэглэж
байсан нь бий. Хөдөөгийнхөн саяхан болтол нафталин хэрэглэж байсныг ахмад
малчид санаж байгаа.
Зөвхөн CD и DVD-диски үйлдвэрлэхэд дэлхий дээр жилд 40 тэрбум литр газрын
тос ашиглагддаг байна. Гэтэл газрын тосны гаралтай эдгээр химитехнологийн
бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь Монгол Улсад байдаг боловч өнөөг хүртэл нэг
ч химийн үйлдвэргүй байгаа нь эмгэнэл билээ. Газрын тосны хайгуул олборлолт,
үйлдвэр гэхээр хүн бүрийн толгойд зөвхөн бензин, дизель түлш орж ирдэг төдий
явж иржээ.
Эцэст нь энэ гайхамшигтай түүхий эдийн төлөөх эрэл, хайгуул, олборлолт
дэлхийн хаа нэгтээ дайн, гай гэмшгийн учир шалтгаан болж байдаг ажээ.
Дэлхийн газрын тос олборлогч орнуудын түүхий газрын тос гаргаж авах зардал
хэдэн арав дахин ялгаатай байдаг ажээ. Нэг баррель тос гаргаж авах зардал
Арабын хойгт 10 орчим ам.доллар байхад ОХУ-д 30-40, АНУ-д 60-70 хүрдэг байна.
Монгол Улсын УИХ-ын 2020 оны 52-р тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Газрын тос боловсруулах
үйлдвэр, түүний дэд бүтцийн сүлжээ, нефть-химийн үйлдвэр барьж байгуулах”
зорилтыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон тавьжээ.
Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барьж байгаа газрын тос боловсруулах
үйлдвэрт очих түүхий тосны үнэ 42 ам.доллар, түүнээс 6 төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэхээр ТЭЗҮ-д нь тусгагдсан байна.
404
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
1. МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ
БАЙСАН...
Ардын хувьсгал ялсны дараахан, 1922-1923 онд Америкийн геологич Чарльз
П.Беркли, Фредрик К.Моррис нар Монгол нутгийн говийн бүсд геологийн судалгаа
хийж нефтийн гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг занарын илрэл анх олж
тогтоожээ. Харин Америкийн геологич Д.Теннер 1931 онд Монгол оронд газрын
тос байж болох таамаглал дэвшүүлсэн бол Монголын анхны мэргэжлийн геологич
Ж. Дүгэрсүрэн, Оросын геологич Ю.Желубовский нар 1937-1938 онд газрын тосны
хайгуул хийж Дорноговийн сав газар, Зүүн баянгийн хотгорт 1940 оны 12 дугаар сард
газрын тосны хайгуулын анхны цооног өрөмдөж эхлэн 1941 онд уг цооногоос хоногт
1 тн хүртэл ундаргатай шингэн нефть илрүүлснээр Монгол Улсын газрын тосны
баялгийн хайгуул, судлагаа, олборлолтын түүх эхэлжээ. Дараа жил нь Зөвлөлтийн
геологич Н.А.Маринов, Ю. С. Желубовский нар Дорнод аймгийн Даллагатын Хар-
Овоо, Хар нуур зэрэг газраас нефтийн лаав олж тогтоосон байдаг.
Гэвч Дэлхийн 2-р дайн эхэлж ажил зогссон ч дайны дараа 1945-1946 онд
хайгуулчид энэ нутагт эргэн ирж Зүүн баянгаас зүүн урагш 3 км орчимд, Олзворын
хонхорт газрын тос олборлох бэлтгэл ажилд орсон бөгөөд 1947 оны сүүлчээр
“Монголнефть” трест байгуулагдан газрын тосны хайгуулын ажлын далайц нэмэгдэн
шинэ шатанд гарчээ. "Монголнефть” трест Зүүнбаянгийн ордын нефтийн нөөцийн
тооцоо хийж батлуулахын зэрэгцээ 1947-1957 оны хооронд зүүн ба төвийн зарим
нутгаар нефтийн эрэл үнэлгээний нэлээд хэмжээний ажил явуулсан байна. Эдгээр
ажлын үр дүнд Нялга, Дорноговь, Чойболсан, Өмнөговь, Тамсаг, Их нууруудын сав
газруудад 80-100 орчим эерэг бүтэц илрүүлэн тосжилтын үнэлгээ өгсөн байна.
Эдгээрээс 24 бүтцийг хайгуулын цооног өрөмдөх зорилгоор судалж, 20 бүтэц
(Дорноговьд 13, Нялгад 3, Чойбалсанд 2, Тамсагт 2)-д эрэл, хайгуул, олборлолтын
нийт 800 гаруй цооног өрөмджээ. Улмаар Зүүнбаян, Цагаан элсний нефтийн хоёр
жижиг орд нээж нийлбэр нөөцийг 6,2 сая тонн гэж тооцоолж байжээ.
Зүүнбаянгийн хотгорын "Барагшуун толгой” дээр өрөмдсөн цооногт СКН-3
гүний шахуурга суурилуулан, 1949 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хоногт 900 тонн
нефть гаргах цооногтой болжээ. Энэ нь Монгол нутгаас анх олборлосон газрын
тосны дээж байв.
Хайгуулчид нь судалгаа хийгээд газрын тосны нөөцөө тодорхойлж ажлынхаа
үр дүнг бодитой харуулсан тул Засгийн газар яаравчилж жилд 400 мянган баррель
тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажлыг 1949 оноос эхэлжээ.
Үүнтэй зэрэгцүүлэн Зүүн баянд энэ үйлдвэрээ хангах хэмжээний тос гаргах цооног
өрөмдсөөр 1950 онд ашиглалтанд авсны дараа үйлдвэрийн бүтээн байгуулалт
дуусч төр, засгийн тэргүүн, Маршал Х.Чойбалсан 1951 оны 12-р сарын 25-нд буюу
Монголын уурхайчдын өдөр газрын тос нэрэх анхны үйлдвэрийнхээ нээлтийг ёслол
төгөлдөр хийсэн байна.
Тус үйлдвэрт дулааны крекинг, коксжуулалтын төхөөрөмжүүд 1952 оноос
ажиллаж эхэлжээ. Дулааны крекинг нь түлш, хими, нефтьхимийн үйлдвэрийн
түүхий эдийн орц бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай (500—540°С, 2-5 МПа
даралт) боловсруулалт юм.
Үйлдвэрийг нөөцөөр найдвартай хангахын тулд Зүүнбаянд ашиглалтын
цооногуудыг олноор нь өрөмдөснөөр 1957 оны эцэс гэхэд олборлолтын цооногийн
нийт тоо 204-д хүрч байжээ. Зүүн баянгийн ордыг ашигласан 20 жилийн хугацаанд 3
405
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
км хүртэл гүнтэй 260 гаруй цооног өрөмдсөн гэдэг бөгөөд Зүүнбаян, Цагаан элсний
ордоос 1950-1969 онд нийт 586.2 мян.тонн нефть олборлон боловсруулжээ.
Ийнхүү газрын тос олборлох ажил ид өрнөж байх үед Зөвлөлт-Монголын ашигт
малтмалын хайгуул, олборлолтын бусад хамтарсан байгууллага, орд ашиглагч
уулын үйлдвэрүүдийг Монголын талд шилжүүлэх үйл явц өрнөж байв.
Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд 1955 оны 9 дүгээр сарын 3-нд
байгуулсан протоколоор “Совмонголметалл” нийгэмлэгийн зарим үйлдвэрийн
газрын ашиглах нөөц нь дуусч байгааг харгалзан татан буулгах шийдвэр
гарч уг үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, эд хогшлыг худалдан борлуулж,
“Совмонголметалл” нийгэмлэгийн үйл ажиллагааг Монголын талаас санхүүжүүлэхэд
зориулж Зөвлөлтийн талаас олгосон зээлийн төлбөрт ашиглах эрхийг нийгэмлэгийн
захиргаанд зөвшөөрсөн байна. Ингээд Засгийн Газар хоорондын 1956 оны 4
дүгээр сарын 23-ны өдрийн протоколоор Зөвлөлтийн Геологийн яамны “Геологи
хайгуулын газар” экспедицийн хүчээр явуулж байсан нефтийн хайгуул, судалгааны
ажлыг 1956 оны 1-р сарын 1-нээс хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өөрийн нь хүчээр
гүйцэтгүүлж байхаар шийдвэрлэж байв. Гэхдээ Зөвлөлтийн “Геологи хайгуулын
газар" экспедицийн барилга тоног төхөөрөмж, эд хөрөнгийг “Совмонголметалл”
нийгэмлэгт мэргэжлийн ажилтнуудын хамтаар шилжүүлж 1956 он хуртэл явуулсан
геологийн судалгааны тайланг БНМАУ-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн байна.
Монголын еологи, уул уурхайн салбарын хөгжилд гарсан энэхүү томоохон өөрчлөлт
газрын тосны салбарт мөн адил хийгджээ.
БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 1957 оны 5-р сард
Зүүн баянгийн газрын тос боловсруулах үйлдвэрийг үнэ төлбөргүйгээр Монгол
Улсын өмчид шилжүүлэв. Тухайн үед энэ үйлдвэрт 1000 гаруй хүн ажиллаж
бензин, дизелийн түлш, кокс, мазут зэрэг 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
байжээ. Тухайлбал, хоногт 70 тонн бензин, 80 тонн дизель түлш гарган Дорноговь,
Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн хэрэгцээг хангаж байсан нь улс орны шатах,
тослох материалын хангамжийн 20% болж байжээ.
Тухайн үедээ л тохилог, халуун хүйтэн устай тосгонд 330 айл амьдарч эмнэлэг,
сургууль, цэцэрлэг, талхны цех, клуб, усан сантай байжээ. Задгай усан бассейнд
нь 1967 онд Монголын анхны усан сэлэлтийн тэмцээн зохион байгуулагдаж байсан
тухай дурсамж байдаг.
Хэдийгээр геологи, уул уурхайн салбараа үндэсний мэргэжилтнүүд авч явах
өөрчлөлт хийгдсэн ч Цагаан элсний ордод 1953-1963 оны хооронд хайгуул явуулж,
нөөц тогтоосон нь 1990 он хүртэл Монголын геологичдийн газрын тосны хайгуулын
чиглэлээр хийсэн сүүлчийн томоохон ажил болон үлдэж 1951-1969 онд газрын
тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй байсан ажилчдын залгамж халаа
тасрахад хүрчээ.
Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэр 1969 онд хаагдав. Үүнд
хэд хэдэн шалтгаан байдаг ажээ. Юуны өмнө ордын цооног дахь даралт буурч
үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангахгүй болсон, ЗХУ-ын Баруун Сибирт
газрын тосны томоохон ордууд нээгдсэн нь голлон нөлөөлсөн гэдэг. Үүний дээр
1969 оны 11-р сарын 7-нд үйлдвэрт гал гарч сэргээн босгох зардал Засгийн газрын
хувьд их байсан нь хаах нэг шалтаг болсон байна. Ийнхүү ”Монголнефть” татан
буугджээ.
406
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хожим нь үйлдвэр орчмын дэд бүтцийг Дорнодын хуягт танкийн цэргийн ангийг
байрлуулахад зориулан шилжүүлэн өгсөн байна.
Монгол газрын тосны хайгуул, судалгааны ажил 1963 оноос орхигдон
завсарласан ч газрын тос олборлогч Арабын орнууд Израйль, Египети, Сирийн
дайнд Израйлийг дэмжигч орнуудын эсрэг 1973 оны 10-р сарын 17-нд тавьсан
хориг арга хэмжээний улмаас “газрын тосны хямрал” болж үнэ нь 4 дахин өссөн
нь үндэсний мэргэжилтнүүдийн анхаарлыг татан Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ
чиглэлээр дахин судалгаа шинжилгээ явуулах санал, санаачлага гаргаж эхэлжээ.
Хэдэн малын түүхий эд, багахан хэмжээний цөөхөн уурхайн баяжмалаа газрын
тосоор арвин хойт хөршдөө гарган шатах, тослог материалаа авдаг байсан Монгол
Улсын хувьд энэ ажил нэн чухал байсан билээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 31 дүгээр захирамжийн дагуу Түлш, Эрчим
хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд Ч.Хурцаар ахлуулсан мэргэжилтний
хэсэг 1974 онд Монголын нутаг дэвсгэрт нефтийн судалгааг гүнзгийрүүлэн хийх
“Монгол орны газрын тосны судалгааны хөтөлбөр” боловсруулж 1976-1980
онд БНСРУ-ын тусламжтайгаар хэрэгжүүлэх санал тавьж байжээ. Хөтөлбөр
боловсруулах үед Ц.Багмид, Н.Осоржин нар импортын газрын тос боловсруулах
завод байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан тооцоо хийж
байжээ. Гэвч үнэндээ өөрийн гэх санхүүгийн боломжгүй Засгийн газрын дэмжлэг
хүлээгээгүй байна. Хожим нь, 1979 онд, тухайн үедээ улсын нийгэм-эдийн засгийн
гол бодлогыг зангидаж байсан Улсын төлөвлөгөөний комиссын прогнозын газарт
мэргэжилтнээр ажиллаж байсан газрын тосны геологич инженер Ч.Сосорбарам
импортын болон дотоодын тос боловсруулах үйлдвэр (жилд 2 саяас доошгүй тонн
нефть боловсруулах) байгуулах санал дахин гарган тавьж дэмжлэг аван Монголын
талын хүсэлтээр Зөвлөлтийн мэргэжилтэн В.Я.Широковын удирдсан шинжээчдийн
хэсгийг 1979 онд ажиллуулахад хүргэжээ. Энэ хэсэг 1940-1963 онд Монгол улсын
нутаг дэвсгэрт хийсэн нефтийн судалгааны тайлан, мэдээллийг үндэслэн Монгол
орны нефтийн нөөцөд дахин үнэлгээ өгсөн ч нөөцийг дахин нарийвчлан судалж,
эдийн засгийн тооцоог сайтар хийсний дараа үйлдвэр байгуулах эсэхийг шийдэх
нь зүйтэй гэсэн дүгнэлт өгсөн байна. Гэвч Монголын уудам тал нутаг, уул ус, бүтээн
байгуулалт өөрийн гэсэн хямд газрын тостой болохыг сануулсаар байжээ.
Монголын тал энэ асуудлыг 1982 онд дахин сэргээснээр В.Я.Широковын
удирдсан Зөвлөлтийн хэсэг мэргэжилтэн ”БНМАУ-ын нутаг дэвсгэрт нефть, хий байж
болох сав газруудын геологи-геофизикийн материалын нэгдсэн дүн шинжилгээ”
гэсэн тайлан бичихдээ Монгол оронд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нефтийн
том орд үүсэх геологийн нөхцөл хязгаарлагдмал, газрын тосны эрэл, хайгуулын
ажил хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн дүгнэлт оруулж асуудлыг хаасан
байна. Тухайн үеийн Зөвлөлт улс хүйтэн дайны улмаас зэвсэглэлээр хөөцөлдөн
цэргийн зардал нь өссөн, Афганы дайн гэхчилэн шалтгаанаар эдийн засгийн өсөлт
нь “зогсонги” байдалд орсон байлаа. Иймээс зэсийн том орд ашиглагч “Эрдэнэт”
УБҮ-ээс өөр шинэ үйлдвэрт хөрөнгө оруулах боломжгүй болсон байж болох билээ.
Харин хоёр сая хүрэхгүй хүн амтай ч хөгжиж дэвших тэмүүлэлтэй, дөнгөж аж
үйлдвэржиж эхэлсэн Монгол Улсын хувьд газрын тосны үлэмж нөөц олж нэрэх
үйлдвэрээ сэргээх нь том сорилт байв.
Гэхдээ үндэсний мэргэжилтнүүдийн санал санаачлага тэр бүр амжилтанд хүрч
байгаагүй ч тэд энэ чиглэлээр тасралтгүй ажиллаж байв. Заримдаа “онигоо” шиг,
аргаа барсан арга хэмжээ ч сэдэж байж. Энэ тухай Эрхүүгийн Политехникийн дээд
407
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
сургуулийг уулын инженер геофизикч мэргэжлээр төгсөж 1969-1989 онд “Эрэл,
геофизикийн цогцолбор экспедици”, 1989-1990 онд Газрын тосны судалгааны 6-р
ангийн дарга, 1990-1997 онд “Монгол газрын тос” компанид ажиллаж байсан
Б.Дэндэвчулуун гуай өөрийн “Монгол орны газрын тосны судалгааны шинэхэн
үеийн товчоон” номондоо ийнхүү хошигнон дурьджээ.
“Мэдэн будилсан геологийн даалгавар. Нэг
өдөр манай яамны Геологи хариуцсан орлогч сайд
асан З.Барас дуудаж байна. Тэр хүн Зөвлөлтийн
геологичид, дарга нарын санал дүгнэлтийг дагаж
хуйлраад байдаггүй, үзэл бодлоо шуудхан хэлчихдэг
шийдэмгий нэгэн байсан юм. Барас сайд геологийн
даалгавраа оруулаад ир. Ирэхээсээ өмнө яамны
Зөвлөлтийн талын ерөнхий геологич Ю.П.Гусевтэй
уулзаарай гэж байна. Тэд хоорондоо тохирсон
байсан хэрэг. Ю.П.Гусев гэдэг нь Монголд олон жил
ажилласан, манай үндэсний залуу геологичдийг их
дэмждэг, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн байсан
юм. Ю.П.Гусев гуай надад Тамсагбулагт газрын тос
хайна гэж геологийн даалгавар хийгээд хэрэггүй. Тамсагийн сав газарт гүний
ус, нүүрс, бусад ашигт малтмалын хайгуул хийнэ гэсэн нэртэй болгоод ирэхийг
зөвлөж байна. Тэр "бусад" гэдэг үгэнд бүх учир байсан бөгөөд газрын тос ч орох
боломжтой болсон юм. Бид тэр зөвлөмжийн дагуу мэдэн будилсан геологийн
даалгавраа оруулж батлуулаад 1986 оноос Тамсагбулагаас хайгуулын ажлаа
эхлүүлэхээр болж байв.” гэжээ.
Үүнээс өмнө “Монгол орны газрын тосны судалгааны хөтөлбөр”-ийн хүрээнд
1985 оноос Тамсагбулагаас хайгуулын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байсан
ч дотоод, гадаад саад бэрхшээл их байжээ. ЗХУ-ын Геологийн яамны сайд
Е.А.Козловский 1985 онд Монголд айлчлахдаа өөрийн судлаачдын (В.Я.Широков,
Э.Х.Ягофаров) ажлын үр дүнд тулгуурлан "Монгол орны нутаг дээр газрын тосны
ашиглах нөөц байхгүй, геологи хайгуулын ажлыг бид нэг хэтэвчнээс санхүүжүүлдэг
болохоор энэ чиглэлээр мөнгө дахиж төлөвлөхгүй" гэж мэдэгдсэнээс хойш бүх
ажил зогссон аж. Тэр үед ГУУҮЯ-нд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтний
ахлагч нь сайдад шууд зөвлөдөг, экспедицүүдийн үйл ажиллагаанд оролцдог,
геологийн даалгавруудыг хянадаг байжээ. Зөвлөх мэргэжилтнүүд сайдынхаа өгсөн
даалгаврыг чиглэл болгож газрын тостой холбогдсон ажил бүрийг эсэргүүцдэг
байсан учир газрын тосны судалгаа хийх гэсэн оролдлого талаар болдог байж.
Ийнхүү элдэв бэрхшээл давсаар 1986-1989 онд сейсмо, грави, цахилгаан
хайгуул хийж 4 жилийн ажлынхаа ур дүнг 1989 оны 12 сарын 9-ний өдөр ЭХУУҮГЯ-
ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулжээ.
Тус тайланд Тамсаг, Баянгоёотын сав газруудад хийсэн судалгааны үр дүнг
дэлхийн бусад орны жишигтэй харьцуулаад байж болох газрын тосны геологийн
нөөц нь Р3 зэргээр 60-300 сая тонн, үүнээс ашиглаж болох нөөц нь 10-50 сая
тонн байх боломжтой бөгөөд өрөмдлөгийн ажлыг төлөвлөхийн тулд бүтцүүдийг
үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэсэн дүгнэлт оруулжээ. Тайланд нүүрс, газрын
гүний усны тухай дурдаагүй ч түүнийг хүлээж авсан Шинжлэх ухаан техникийн
зөвлөл сонирхоогүй байна. Энэ нь уг ажлын зорилго мэргэжлийн яамны бодлогод
408
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нийцэж байсныг харуулна. Тэгээд ч санхүүжилтийг нь хийсээр байсан ажээ. Харин
1990-ээд оны үед уг төслийг хаах болоход Тамсагийн хөндийд 300 м-ээс доош
гүнээс яах гэж ус хайсан тухай асуудал сөхөгдөж байсан ч ажлын зорилго, ирээдүйн
өгөөж, асуудлын цар хүрээ нь тэгс гээд намжаажээ. Түүнчлэн 1990-ээд оны эхээр
нийгмийн байгуулалт зуугуухан өөрчлөгдөж эхэлсэн нь бас нөлөөлсөн биз ээ. Шинэ
нийгмийн шинэ асуудалтай тулгарсан энэ үед Монгол нутагт өмнө нь хийгдсэн
нефтийн судалгааны материалтай бусад орны хайгуулчид, хөрөнгө оруулагчид
танилцан бүх төрлийн ашигт малтмалын судалгаа явуулах боломж олсны дотор
газрын тосны ордын хайгуул ч хамрагдан эрч хүчээ авчээ. Гэхдээ Монгол Улсын
Засгийн газар ч бусдын гар харж хүлээгээд суухыг хүсээгүй юм.
2. ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ДАХИН СЭРГЭВ...
1990 онд төр, засаг солигдож зах зээлийн эдийн засагт шилжихийн
өмнө Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамнаас 1989 оны 6-р сард
геологич Д.Санжаадорж, Д.Цэдэнбалжир нарын бүрэлдэхүүнтэй монголын хэсэг
мэргэжилтэнг томилон "БНМАУ-ын нутаг дэвсгэрт нефтийн геологийн судалгаа,
эрлийн ажил хийх үндсэн чиглэл”-ийг боловсруулах, 1940-1963 оны хооронд
Монгол оронд хийгдсэн нефтийн судалгааны тайлан мэдээлэл, тунамал хурдастай
хотгоруудын судлагдсан байдалд үнэлгээ өгөх үүрэг өгснөөр "Нефтийн судалгаа,
эрлийн ажлын хөтөлбөр” боловсруулагдан гарчээ Энэ мэдээлэл гадаадын хөрөнгө
оруулагчдад хүрч тэдний сонирхлыг татаж чадсан байна.
ЭХГУУҮЯ-ны Сайдын 1989 оны 286 дугаар тушаалаар тус яамны харъяа Эрэл,
геофизикийн цогцолбор экспедицийн (ЭГЦЭ) бүрэлдэхүүнд нефтийн судалгааны
анги байгуулж, Монгол улс тухайн үеийн санхүү, эдийн засгийн нөөц бололцоог
харгалзан нефтийн судалгааны бага хэмжээний ажлыг улсын төсвийн хөрөнгөөр
хийж эхэлжээ. Дараа оны 4-р сард БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга байсан
Д.Содном энэ ангийг удирдах болсон бөгөөд 1990 оны 4-р сарын 20-ны өдөр
ЭХГУУҮЯ-ны Сайдын 73-р тушаалаар тус яамны дэргэд “Монгол газрын тос” пүүсийг
байгуулагдсан бол Улсын Бага хурал 1991 оны 1-р сарын 18-ны өдөр “Газрын тосны
тухай” хууль батлагдан гаргажээ. Энэ бол 30 жил дуншсан их мөрөөдөл хэрэгжих
боломж байлаа.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар 1991 оны 7-р сарын 5-ны өдөр
"Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг батлажээ. Түүнчлэн энэ ондоо
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул хийх 22 талбай ялгаж
улмаар 1992 оноос талбай тус бүрээр геологийн бүх мэдээллийг нэгтгэсэн гаргасан
байна. Эдгээр эх баримтуудыг боловсруулж батлуулснаар Монголд газрын тосны
судалгаа дахин сэргэх хууль эрх зүйн үндэс бий болжээ. Дээрх хууль, журмуудтай
холбогдох бусад эрх зүйн актууд ч гарч байв. Тухайлбал,
1. Газрын тостой холбогдох зарим үйл ажиллагааг зохицуулах багц дүрэм,
1999 он,
2. Газрын тосны хайгуул, үнэлгээ, олборлолт болон бусад цооног өрөмдөх,
ашиглах үйл ажиллагааг зохицуулах дүрэм, 1999 он,
3. Газрын тосны чулуун сан байгуулах дүрэм, 2000 он,
4. Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам,
5. Газрын тосны хайгуулын талбайг буцааж өгөх журам зэрэг гарч өнөөг хүртэл
мөрдөгдөж байгаа ажээ.
409
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Салбарын хууль эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн тул Английн "Бритиш
Петролеум", Америкийн ЭАИТ, "Вестерн Жиофизикал", Францын "Тотал",
Алжирын "Сенатрак", ОХУ-ын "Сибнефтьгеофизика" зэрэг компаниудтай монгол
мэргэжилтнүүд хамтран улам эрчтэй ажиллаж эхэлсэн байна. Энэ үед Монгол
орны газрын тосны хэтийн төлвийн тухай дэлхийн олон орны 40 гаруй компаниудад
танилцуулага хийгдэв. Улмаар Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах
асуудлыг судалж Америкийн болон Алжирын мэргэжилтнүүдтэй санал солилцож,
үйлдвэрүүдтэй нь танилцаж үнийн судалгаа хийж байжээ.
Английн “Бритиш Петролеум” компани анх 1989 оны 7-р сард Монгол Улсын
Засгийн газрын хүсэлтээр ирж Монгол орны нефтийн төлөв байдлыг тодорхойлох
геологи-геохимийн судалгааны ажлыг гүйцэтгэх техник-үнэлгээний хөтөлбөрийг
боловсруулж, манай мэргэжилтэнүүдтэй хамтран 1990 онд Монголын нутаг
дэвсгэрийн зүүн, төв, баруун, өмнөд хэсгийг хамарсан 459000 км2 талбайд
геологийн хээрийн судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан эдгээр талбайн
геологийн түүхэн хөгжил, бүтэц, стратиграф, газрын тос агуулагч, үүсгэгч эх
чулуулгийг судлан 850 ширхэг чулуун дээж авч, геохимийн иж бүрэн шинжилгээ
хийж, үр дүнгийн тайлан бичсэн байна.
“Филлипс Петролеум” компани 1991 оны 9-р сарын 6-нд "Монгол газрын тос”
компанитай "Зүүн Монголд техник-хамтын ажиллагаа явуулах тухай гэрээ” байгуулж,
Нялга, Дорноговь, Чойбалсан, Тамсаг зэрэг сав газрыг хамарсан талбайд газрын
тос агуулагч, үүсгэгч чулуулаг, нүүрс устөрөгчийн агуулгыг тодорхойлох, Монгол
оронд өмнө нь хийгдсэн хүндийн хүчний болон соронзон судалгааны ажлын үр дүнг
нэгтгэн боловсруулж үнэлгээ өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ. Ингээд дээрх сав
газрууд нь нефтийн хэтийн төлөвтэй болохыг тогтоосон байна.
“Бритиш Петролеум”, “Филлипс Петролеум” компанийн хийсэн судалгааны
ажлын үр дүн, АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын "Эксплорейшн Ассошейтес
Интернейшнл Трейдинг” компанийн геологич Уильям Пентилла Монгол
мэргэжилтнүүдтэй хамтран Монгол орны нутаг дэвсгэрт 1989 оноос өмнө хийгдсэн
нефтийн судалгааны 400 гаруй тайлан, материалуудыг нэгтгэн боловсруулж
"Монголын газрын тосны хэтийн төлөв” тайланг бичсэн нь Монгол орны газрын
тосны төлөв байдлын талаар дэлхий нийтэд таниулах чухал сурталчилгаа болжээ.
Энэ нь гадаадын компаниудын зүгээс Монголын газрын тостой холбогдсон үйл
ажиллагаанд хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох, Монголын газрын тосны
хайгуулын талбайн багц материал бэлтгэх, хайгуулын талбай шинээр ялгах,
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа
явуулахад ихээхэн тус нэмэр болсон байна.
"Бритиш Петролиум" компани 1990-1993 онуудад Монголын тунамалын
бассейнд хайгуул хийж АНУ-ын "Эксплорейшн Ассошиейтс Интернейшнл"
компанитай өмнөх судалгааны ажлуудын өгөгдлүүдийг боловсруулж байв. Түүнчлэн
"Сибнефтегеофизика" компанитай хамтран чичирхийллийн судалгаа явуулжээ.
Ийнхүү 1990-1992 онд газрын тосны хайгуулын ажлын чиглэлээр олон ажлын
эхлэл тавигдаж байсан ч хөдөө явахад замд машин зөрөхгүй болтлоо түлш
шатахуунаар дутагдан хямарсан монголчуудын нэхэл хатуу байлаа. “Монгол газрын
тос” компани юу болж байна..., бид урьд нь Зүүн баянд нефть олборлодог, бас
нэрдэг, бензин үйлдвэрлэдэг байсан, түүнийг сэргээхэд л болно шүү дээ ... гэхчилэн
өөр хоорондоо ярилцан бухимдацгааж байлаа. Дээр нь 1991 оны 12-р сарын 31-нд
Засгийн газар хуралдаж "Монгол газрын тос” компанийн захирлын ажлаас Ерөнхий
410
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
сайд асан Д.Содномыг чөлөөлсөн, түүнээс хойш 1992 онд юу хийгдсэн, ер нь энэ
салбарт юу болж байна гэсэн олон асуудал хүмүүсийн анхаарлыг татсаар байжээ.
Үүний нэгэн илэрхийлэл нь “Хөдөлмөр” сониний 1993 оны 1-р сарын 5-ны №1-д
гарсан “Газрын тос ганзагын наймаа биш” гарчигтай, тухайн үедээ эрэн сурвалжлах
сэтгүүл зүйн хандлагатай бичигдсэн өгүүлэл байлаа. Үнэхээр газрын тосны бизнесс
гэдэг эдийн засаг, санхүү, улс төр, хувь хүмүүсийн үзэл бодол нийлэгжсэн амаргүй
ажил болох нь тэр үед харагдаж эхэлсэн ажээ.
Энэ үед 20-р тогтоол гаргаж нэр хүнд нь хазайсан
Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Монгол Улсыг өөрийн гэсэн
бензинтэй болгохоор яарч байсныг буруутгах аргагүй.
Тэрээр 1991 оны 12-р сарын 31-ний 353-р тогтоолын
заалтдаа үйлдвэр байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг олох,
мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрлэлийн
технологийг сонгох бэлтгэлийг ханган 1993 онд багтаан
Зүүн баян, Цагаан элсний ордыг түшиглүүлэн газрын тос
олборлох, боловсруулах үйлдвэр барьж ашиглалтанд
оруулахыг Улсын геологийн төвийн захирал З.Бараст
даалгасан байна. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд газрын
тосны томоохон нөөц илрүүлэх, олборлоход хугацаа, ямар
их хөрөнгө шаардлагатайг 1990 оны 4-р сараас “Монгол газрын тос” нэгтгэлийн
захирлаар томилогдоод тийм ч амар ажил биш болохыг мэдэрсэн Д.Содном
ойлгуулах гэж оролдож байснаа дурссан байдаг ажээ. Энэ тухай 1969 онд Эрхүүгийн
политехникийн дээд сургуулийг геофизикч хэмээх газрын тосны хайгуулын шүтээн
болсон мэргэжлээр төгсөж ирэн ашигт малтмал, газрын тосны хайгуулын чиглэлээр
насаараа ажилласан Д.Цэдэнбалжир өөрийн “Геофизикчийн тэмдэглэл” дурсамж,
эргэцүүллийн номондоо тэмдэглэсэн байдаг. Тэрээр ТЭХҮГЯ-ны Геофизикийн
ангид дагалдан инженерээс ажлын гараагаа эхлэж ЭЗХТЗ, Хүнд үйлдвэрийн яамны
ШУТЗ, “Галба” УҮГ, “Төв азийн уран” зэрэг байгууллагад ажиллаж байгаад Газрын
тосны хэрэг эрхлэх газар байгуулагдсанаас хойш тасралтгүй энэ салбарын төлөө
зүтгэн хэлтсийн даргын алба хашиж байсан ахмад ажилтан юм. Д.Цэдэнбалжир
газрын тосны хайгуул олборлолтын талаар олон арван судалгааны материал
бэлтгэхэд оролцон төр, засгийн шийдвэр гаргахад ахмадуудаа тэргүүлэн тус дэм
болсоор байна. Тэрээр энэхүү номын газрын тосны хайгуул, олборлотын талаарх
бүлэг, хэсгийг бичихэд үнэтэй санал зөвлөмж өгч байгаад “Хайгуул, олборлолтын
түүх судлалын нийгэмлэг” талархал илэрхийлж байна.
“Газрын тосны тухай” 1991 оны хууль, "Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх
журам"-ын дагуу 22 талбайд олон улсын тендер зарлагдаснаар гадаадын газрын
тосны компаниуд оролцсон анхны хайгуулын хэлэлцээр 1991 оны 4 дүгээр сарын
19-нд болж анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээ 1993 онд байгуулагдан Дорноговь,
Тамсагийн сав газарт хайгуул судалгааны ажил дөнгөж эхэлжээ.
Түүнээс хойш олон хавар, олон намар өнгөрч 2014 оны 7-р сарын 1-нд “Газрын
тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга хийгдсэн ч жил хүрэхгүй хугацааны
дараа, 2015 оны 1-р сарын 23-нд тус хуульд дахин нэмэлт өөрчлөлт хийсэн байна.
411
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Газрын тосны хайгуул хийж байсан сейсмийн ангид
Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат зочлов. Тамсаг, 1994 он
Монгол Улсын Засгийн газар 2018 оны 6-р сарын 6-ны өдөр 169-т тогтоол
гарган “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах
бодлого”-ыг батлан гаргахдаа тус зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
боловсруулан биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн
сайдад даалгажээ. Гэтэл 2021 оны 1-р сарын 29, 2022 оны 4-р сарын 22-нд “Газрын
тосны тухай” хуулиндаа дахин дахин нэмэлт өөрчлөлт хийв. Ингэж жил бүр шахам
хуулиндаа өөрчлөлт хийж байдаг нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, цочоож
байдаг Монгол Улсын хууль тогтоогчдын нэг архаг өвчин болсон байна. Ийм жишээ
Ашигт малтмалын тухай хуулиас гадна бусад олон хуулинд давтагдаж байжээ.
Үнэндээ хуучин хууль засаж сайжруулж суудаг парламент болсон гэлтэй байв. Энэ
бол үйлдвэрлэгчид байнга түрүүлж явдгийн баталгаа байлаа.
“Нефть импорт компани” /НИК/ 2003 онд хувьчлагдан газрын тосны хангамжийн
үйл ажиллагаанд төрийн зохицуулалт хийх үүрэг Газрын тосны хэрэг эрхлэх газарт
шилжин ирэв. Ингээд дэлхийн жишгээр хайгуулаас хангамж хүртэлх бүх харилцаа,
үйл ажиллагааг тус газар хариуцах болсон байна.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль 2005 онд батлагдаж гарснаар
газрын тосны боловсруулалт, тээвэрлэлт, хадгалалт, хангамжийн үйл ажиллагааг
зохицуулах эрхзүйн үндэс нь бий болж энэ салбар үндсэндээ Монгол улсын хоёр
хуулийг хэрэгжүүлж байгаа томоохон салбарын хэмжээнд хүрчээ.
Газрын тосны судалгаа хийхээр ялгасан эхний 22 талбай нь цаашдаа эрэл,
хайгуулын хэтийн төлвөөсөө хамаарч хийсэн ажил, эхэлсэн цаг хугацаа, хөрөнгө
оруулагч, эзэмшигч зэргээрээ ялгаатай бие даасан нэгжүүд болж Монголын газрын
412
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тосны хөгжлийн шинэ үеийн түүхийг түүчээлж байна.
Өнөөгийн байдлаар буюу 2022 он гэхэд газрын тосны хэтийн төлөв бүхий
хайгуулын 33 талбай ялгаж 28 талбайд 31 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээний
дагуу ажиллаж байна. Үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд “Петрочайна
Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен Газрын тос (Монгол)” ХХК, Матад
XX талбайд “Петроматад” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл
ажиллагааг явуулж байгаа ажээ.
Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмууд гарч бодлогын хандлага
тогтож эхэлсэн тул гадаадын компаниуд газрын тосны бүтээгдэхүүн хуваах
гэрээг зарлагдсан 22 талбайн 7-д нь 2001 оны 1-р сараас эхлэн байгуулжээ. Үүнд
“Соко” компани Тосон Уул-XIX, Матад-XX, Тамсаг-XXI, Буйр-XXII талбайд гэрээ
байгуулсан бол Австралийн “Рок-Ойл” компани Цагаан элс-XIII, Зүүн баян-XIV
талбайд гүйцэтгэгч болж байв.
Гүйцэтгэгч компаниуд 1993-2004 онд 214 сая ам.доллараар 47 цооног өрөмдөж
1998-2000 онд туршилт-үйлдвэрлэлийн явцад хуримтлагдсан 33 мянган тонн
түүхий тосыг БНХАУ-д экспортлосон байна.
Хятадын “Дезерт Ойл” компани 2000 оны 7-р сараас Хар Ус-II блокт ажил
эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан ажлаа хойшлуулж байжээ. Түүнээс
гадна Орос, Хятадын зарим компаниуд зарлагдсан талбайнуудад судалгаа хийх
сонирхолтой байв. Энэ цагаас хойш Америкийн “Соко” (Mongolian Soco International
PLC), Хятадын “Доншен” (Dongsheng), Канадын “Штром Кат Энержи” (Storm Cat
Energy) , “Айвенхоу Майнз” (Ivanhoe Mines) зэрэг 11 компани ажиллаж байв. Монгол
Улсын газрын тосны нөөц 2004 оны 1-р сарын 1-ний байдлаар дотоодын хэрэглээгээ
хангахуйц 20 сая тонноор бүртгэгдсэн байжээ.
Хятадын компаниуд 2005 оноос Дорнод аймгийн нутагт 300 цооног өрөмдсөнөөс
70-д нь газрын тос илэрсэн байна.
"Петро Матад” ХХК Матадад газрын тосны хайгуул хийхээр бүтээгдэхүүн
хуваах гэрээ Монгол Улсын Засгийн газартай 2006 онд байгуулжээ. Энэ компанийн
ихэнхийг “Петровис” ХХК эзэмшдэг бөгөөд 2013 оны 5-р сард Лондонгийн хөрөнгийн
биржэд бүртгүүлжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлох газрын тосноос гадна гадаадаас
түүхий тос оруулж ирэн боловсруулах үйлдвэр барих оролдлого хийгдэж байжээ.
Тухайлбал, “Монголсекиюү” ХХК хоногт 44 мянган баррель бую жилдээ 2 сая тонн
газрын тос боловсруулах үйлдвэр Дархан Уул аймагт барих гэрээг Японы “Тоёо
Инженеринг” корпорацитай 2010 онд байгуулж байжээ. Японы тал 600 сая ам.
долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр өргөжсөөр жилдээ 2
сая тонн газрын тос боловсруулах байв.
Эрдэс баялгийн зөвлөл 2010 он гэхэд Монгол Улс газрын тосны 1.6 тэр бум тонн
бодит нөөцтэй боллоо гэж зарлаж байжээ. Энэ нь дэлхийн газрын тос олборлогч
100 компанийн 33-т бичигдэх боломж олгосон байна. Тухайн үеийн шинжээчдийн
үзэж байснаар Тамсагийн районд илэрсэн газрын тосны 13 сая тонн нөөц нь тус
улсын ойрын 10 жилийн хэрэгцээг хангах байв.
Компаниуд шинэ бүс нутагт газрын тосны хайгуул хийхийн зэрэгцээ БНХАУ-ын
компаниуд орхигдсон Зүүн баянд хайгуул хийж 2010 онд 100 цооног сэргээснээс 5 нь
хоногт 30-100 баррель тос өгдөг болжээ. Энд илэрсэн нөөц 20-30 жил олборлохуйц
ажээ.
413
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Монгол Улсын хуулийн дагуу компаниудын эрх шилжих нь ерийн болов. 1993
оны 12 сард АНУ-ын "Медалион Ойл" компани хайгуулын ХIХ талбай дээр, "СОКО
Интернейшнл" компани XX, XXI, XXII талбайнууд дээр газрын тосны судалгаа
хийхээр “Монгол газрын тос” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан
бол "Медалион Ойл" компани өөрийн эрхийг БНХАУ-ын "Петрочайна Дачин Ойл
Фийлд" компанид шилжүүлсэн байна.
"СОКО Интернейшнл" компани Монголд 10 жил ажиллаад өөрийн эрхийг
БНХАУ-ын "Петрочайна Дачин Ойл Фийлд" компанид шилжүүлсэн ажээ. Энэ
компани 2005 оноос хойш "Петрочайна Дачин Тамсаг" нэртэй болжээ.
"СОКО Интернэйшнл" болон "Петрочайна Дачин Тамсаг” компаниуд 1993
оноос хойш дээрх 2 талбай дээр судалгаа хийж 2016 оны байдлаар 1341 цооног
өрөмджээ. Эдгээр ажлынхаа үр дүнд "Тамсаг-ХХI” талбайн газрын тосны "баталгаат"
нөөцийг 127.5 сая тонн, үүнээс "ашиглалтын баталгаат" нөөцийг 21.1 сая тонн,
“Тосонуул-ХIХ" талбайн "баталгаат" нөөцийг 178.8 сая тонн, үүнээс “ашиглалтын
баталгаат" нөөцийг 20.1 сая тонн гэж тооцоолжээ. Эдгээр нөөцөөс 1998- 2017
оны хооронд 5.9 сая орчим тонн газрын тос экспортолсон байна. Энэ зорилгоор
"Тосон уул-ХIХ" талбай дээр 382 олборлолтын цооног, "Тамсаг-ХХI” талбайд 228
цооногоор олборлолт явуулж байгаа ажээ. Тосон уулын бүтээгдэхүүнийг шороон
замаар тээвэрлэж Бичигтийн боомтоор, Тамсаг булагаас авсан тосоо засмал
замаар тээвэрлэж Халх гол сумын Баянхошууны боомтоор тус тус экспортолдог
байна. Одоогийн байдлаар жилд 1.5 сая тонныг олборлох зорилттой байна.
Эдгээр ордуудаа 2041 он хүртэл ашиглах боломжтой гэж үздэг байна. Дорноговийн
Алтанширээ хүртэл 550 км орчим зайтай.
"СОКО Интернейшнл" компани 1995 оны 4 дүгээр сард XIX талбай дээр анхны
цооногоо өрөмдөж эхлээд 1997 оны 6 сарын 6-ны өдөр 3 дахь цооногоосоо газрын
тос гарган авсан нь Монгол Улсын газрын тосны судалгааны шинэ үеийн том үйл
явдал болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженер П.Очирбат
цооног дээр нь хүрэлцэн очиж баяр хүргэсэн билээ.
МОНЦАМЭ агентлагийн 2019 оны 10-р сарын 29-нд мэдээлснээр үндэсний
“Петро матад” ХХК Дорнод аймгийн нутагт хийсэн хайгуулын явцад 10-р сарын
24-ний өдөр Матад-XX талбайн “Херон-1” цооногт 2834 м-ийн гүнд газрын тос
илрүүлснийг мэдээлжээ. АМГТГ энэ тохиолдлыг монголын геологичид 79 жилийн
дараа хоёр дах удаагаа өөрийн хүчээр газрын тос илрүүлсэн гэж тэмдэглэжээ.
Өөрөөр хэлбэл 1940 онд геологич Ж.Дүгэрсүрэн Дорноговь аймгийн Зүүн баян
сумын Барагшуун толгойн орчим газрын тос илрүүлснээс хойшхи бахархам амжилт
байжээ.
Харин шатдаг занарын асуудал нээлттэй хэвээр байна.
3. БОЛОВСОН ХҮЧИН ЧУХАЛ...
Монгол Улсын анхны геологич Ж.Дүгэрсүрэнгээр ордоо нээлгэн үйлдвэрээ
байгуулсан Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах өрөмдөгч,
дизельчин, машинч, засварчин зэрэг мэргэжлийн ажилчдыг 1954 онд байгуулагдсан
Сургууль комбинатад суралцуулж 1955 оны 2 сард төгсгөн хүлээн авч ажилд нь
хуваарилж байжээ. Зөвлөлтийн тусламжаар байгуулагдаж тэдний мэргэжилтнүүдтэй
хамтран ажиллах хүмүүсийг 1957 оноос ЗХУ-д нэг жилийн хугацаагаар бэлтгэж
эхэлжээ. Энэ онд тус үйлдвэрийг Монголын талд шилжүүлэн өгсөн билээ.
414
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гэхдээ хоёр улсын Засгийн газрын бодлогоор ЗХУ-н Нефть химийн дээд
сургуульд 1955 оноос геологи, өрөмдлөг, эдийн засгийн мэргэжлээр оюутан сургаж
эхэлсэн байдаг бөгөөд 1960 оны анхны төгсөгчид нь Ц.Багмид, Б.Цэдэвсүрэн,
Ц.Доржхүү, Ц.Эрдэнэ нар байжээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил
1965 оныг хүртэл үргэлжилж 20 гаруй мэргэжилтэнтэй болов. Төгсөгчдөөс
Б.Ширчин, Ж.Бямбаа, П.Санж, Ч.Сосорбурам, М.Ишиг, Л.Чулуунбаатар, Д.Мужаан
нар цөмөөрөө Зүүнбаянгийн үйлдвэрт томилогдон ирсэн байна. Тэдний дундаас
Ц.Багмид, Б.Ширчин, Б.Бямба-Юу, П.Санж нар докторын зэрэг хамгаалжээ.
Тэд Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэр хаагдсаны дараа төр,
нийгмийн хариуцлагатай ажил хийж явсаар 1990 оноос хойш газрын тосны салбартаа
эргэн иржээ. Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс буюу
1991 онд өнөөгийн Шинжлэх ухаан техникийн их сургууль "газрын тосны хадгалалт-
тээвэрлэлт" мэргэжлээр элсэлт авч эхэлсэн бөгөөд 1992 оны хичээлийн жилээс
“Монгол газрын тос” компанийн захиалгаар “Газрын тосны өрөмдлөг-олборлолтын
инженер”-ийн мэрэгжлийн анги шинээр нээж Техникийн их сургуулийн Ректорын
1992 оны 6-р сарын 30-ны өдрийн 352-р тушаалаар Геологи, уул уурхайн сургуульд
Нефтийн инженерийн салбарыг байгуулсан байна. Улмаар 1992-2013 онд "Газрын
тосны өрөмдлөг”, "Газрын тосны олборлолт", "Газрын тосны боловсруулалт",
"Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт", "Газрын тосны барилга, байгууламж", "Хийн
дамжуулалт, хангамж" мэргэжлээр, 2014 оноос "Өрөмдлөгийн техник, технологи",
“Газрын тосны инженер" гэсэн 2 хөтөлбөрөөр элсэлт авч бакалавр, магистр,
докторын түвшний сургалт явуулах болжээ. Энэ танхимын анхны эрхлэгч үүсгэн
байгуулагч нь доктор профессор Ж.Цэвээнжав ажээ.
Анх ганц эрдэмтэнтэй байсан энэ салбараас 9 багш докторын зэрэг хамгаалж,
өрөмдлөгийн мэргэжлээр 420 бакалавр, 50 магистр, 8 доктор, 6 мэргэшсэн
инженер, 7 зөвлөх инженер, нийт 490 мэргэжилтэн, газрын тосны мэргэжлээр 1000
гаруй бакалавр, 9 доктор, 43 мэргэшсэн инженер, 41 зөвлөх инженер нийт 1200
гаруй мэргэжилтэн, хийн мэргэжлээр 58 бакалавр, 4 магистр, 1 доктор, нийт 63
мэргэжилтэн, нийтдээ 2000 гаруй мэргэжилтэн бэлтгэгджээ.
Шинэ үеийн газрын тосны инженерийн сургалт, тэнхимийг үүсгэн хөгжүүлэхэд
профессор, техникийн ухааны доктор Ж. Цэвээнжавын оруулсан хувь нэмэр их
бөгөөд түүний олон арван шавь нар нэр төртэй хөдөлмөрлөж байна.
Эх сурвалж: Б.Дэндэвчулуун, “Монгол орны газрын тосны судалгааны шинэхэн үеийн
товчоон”
Ж.Дүгэрсүрэн. 1927 он. ДОКТОР Ж.ДҮГЭРСҮРЭН
Парис хот, Франц
Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэнд анхны
мэргэжлийн геологич гэдгээрээ нэр нь дурсагддаг энэ хүн
1909 онд Буриадын Хорь аймагт Жалцав хэмээх ламын ганц
хүү болон хорвоод мэндэлжээ. Түүний эцэг Жалцав лам
1860-1870 онд Хорь Буриадын Чулуутын дацанд шавилан
сууж байгаад, Далай ламд мөргөхөөр Түвд рүү явж, улмаар
Энэтхэг, Тайланд, Сингапур, Гонконгод очиж, эргээд Хятадыг
явган туулж Бээжинд ирээд, жинчдийн хамтаар Монголдоо
эргэн ирсэн нэгэн байжээ Ж.Дүгэрсүрэнд эцэг шигээ эрдэм
номын мөр хөөж энд тэнд суралцах завшаан олдосноос Ардын
засгийн даалгавраар Герман, Франц улсад илгээгдсэн анхны
415
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
35 сурагчийн нэгэн болж 1927-1929 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж
төгсөж байжээ.
Тэрээр 1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.П.Рачковский,
К.А.Недадкевичийн хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Аранзан Зэст, Эрдэнэт,
Багануур, Цайдан тугалтай нурууг судлах ажилд оролцож байжээ. Ж.Дүгэрсүрэн
1938 онд Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дүүргээд мөн ондоо
Өмнөговь аймгийн Даланзадгадын Охин хөтлийн чулуун нүүрсний ордыг шинжлэн,
Таван толгойн нүүрсний ордыг урьдчилан үзэх ажлыг хийлцжээ.
Энэ үед буюу 1940 онд Орос-Зөвлөлтийн геологич Ю.С.Желубовскийн хамт
Зүүнбаянгийн газрын тосны ордыг нээсэн байдаг ажээ.
Ж. Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нарын өрөмдсөн анхны цооногт 450 м
хүртэл гүнд нефть бүхий 70 үе тогтоогджээ.
Зарим эх сурвалжууд түүнийг 1945 онд хардалт сэрдэлтэнд өртөн хилсээр
шоронд сууж, 1946-1948 онд Налайхын уурхайд нутаг заагдан геологич, ерөнхий
инженер, орлогч дарга, үйлдвэрийн техникумд багшаар ажиллаж байсан гэдэг.
Тэрээр 1961 онд ОХУ-н Иркутскийн их сургуульд “Налайхын нүүрсний ордын
геологи ба петрографи” сэдвээр Геологи, минералогийн ухааны дэд эрдэмтний
зэрэг 1971 онд Эрхүү хот дахь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн
царцдасын хүрээлэнд “Монголын нүүрсний ордуудын геологи ба тархалтын зүй
тогтол” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалан энэ салбарын 20 эрдэмтний анхдагч
болсон байна. Ж.Дүгэрсүрэн Москвад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд
1963-1968 онд геологийн асуудал хариуцсан зөвлөх байв.
Ж.Дүгэрсүрэн хувийн архивтаа шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний
холбогдол бүхий олон чухал баримт бичгүүдийг маш эмх цэгцтэй хадгалж байгаад
Үндэсний төв архив, Шинжлэх ухаан, технологийн сургуулийн геологийн музейн
архивт шилжүүлсэн нь одоо хүртэл хадгалагдаж байдаг дурсан санаж бахархан
дуурайх нэгэн ажээ. Эх сурвалжууд: ОRD Mongolian Mining, Neftegaz.RU
1990-2022 онд газрын тосны салбарыг удирдаж байсан зүтгэлтнүүд
Б.Дэндэвчулуун З.Барас Д.Содном
416
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Д.Сэнгээ Б.Баярхүү Г.Энхболд
О.Даваасамбуу Л.Болд Ж.Билэгсайхан
Д.Амарсайхан Г.Өлзийбүрэн Б.Баатарцогт
417
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Х.Хэрлэн Л.Баярмандах
Газрын тосны гавьяаг нь үл мартах ахмад инженерүүд
Эрэл, геофизикийн цогцолбор экспедицийнТамсагбулагийн газрын тосны судалгааны 6-р ангийн
дарга А.Бадарч, ахлах инженерүүд А.Дагвацэрэн, Д.Наранцэцэг, Р.Ховдхаан, Д.Жаргал нар\
4. ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33
талбайн 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах
гэрээний дагуу ажиллаж байна. Үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен Газрын тос (Монгол)”
ХХК, Матад XX талбайд “Петроматад” ХХК тус тус газрын тосны ашиглалт,
олборлолтын үйл ажиллагааг явуулж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөл 2010-2012 оны хооронд 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт Тосон-
Уул XIX, Тамсаг-XXI талбайн газрын тосны нөөцийн тооцооны тайланг хэлэлцэж
дээрх талбайнуудын газрын тосны нөөцийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын
тушаалаар Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд хүлээн авсан
бол 2021 онд Матад XX талбайн нөөцийг нэмж хүлээн авч бүртгэжээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт
333.789 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4
сая тонн газрын тос байна. Үүнээс 1996-2021 оны хооронд нийт 73.4 сая баррель
буюу 9.93 сая тонн тос олборлож, 70.1 сая баррель буюу 9.50 сая тонн газрын
тосыг БНХАУ-д экспортолж газрын тосны орлогоос нийт 2 их наяд төгрөгийг Монгол
Улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
418
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Экспортын үйл ажиллагаа болон гаргаж байгаа газрын тосны чанарт байнгын
хяналт үнэлгээг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
Ашигт малтмал газрын тосны газар зэрэг төр, засгийн төв байгууллагууд, орон нутаг
дахь салбар байгууллагын холбогдох газар, хэлтсийн төлөөлөгч, мэргэжилтнүүд
газар дээр нь тогтмол хяналт тавих тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд хөндлөнгийн
хяналтын эрх бүхий “Амбер” ХХК экспортолж буй газрын тосны тоо хэмжээ,
чанарын шинжилгээг 2009 оноос, Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлон
экспортолж буй газрын тосны тоо хэмжээ, чанарын шинжилгээг 2011 оноос тус тус
хийж эхэлсэн байна.
Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул /2020 он/
БХГ-г баталсан
№ БХГ-т талбай огноо, ЗГ-ын Гэрээлэгч компани
тогтоолын дугаар Петроматад Инвест лтд
Паназиан энержи лтд
1 Матад XX 2006.07.19, №170 Зон Хэн Юу Тиан ХХК
Шунхлай Энержи ХХК
2 Нялга XVI 2007.06.20, №148 Эн Пи Ай ХХК
3 Галба XI 2009.05.20, №147
4 Сулинхээр XXIII 2009.07.22, №224
5 Хөхнуур XVIII 2009.07.29, №238
6 Богд IV 2009.07.29, №235 Сентрал азиан петролеум корпорэйшн
БХГ-г цуцлах лимитед
хүсэлт гаргасан. Сентрал азиан петролеум корпорэйшн
лимитед
7 Онги V 2009.07.29, №235
8 Баянтүмэн XVII 2010.12.08, №316 Магнай трейд ХХК
9 Дарьганга XXIV 2011.02.09, №39 Монголиа шин ий энержи ХХК
10 Төхөм X урд 2012.07.25, №253 Монголын алт (МАК) ХХК
Вульф петролеум ХХК
11 Сүхбаатар XXVII 2013.01.05, №39
12 Номгон IX /газрын тос/ 2014.02.07, №31 Өмнөд монголын газар нутгийн тос ХХК
13 Увс I 2015.04.20, №162 Монголиа Гладвилл Увс Петролиум ХХК
14 Хэрлэнтохой XXVIII 2015.11.19, №162 Хонгконг Вэлпэк Индастриал ХХК
15 Хар-ус II 2015.06.15, №246 Ренова илч ХХК
16 Эргэл XII 2016.08.24, №53 Смарт петролеум инвестмент Лтд
17 Арбулаг XXIX 2016.06.20, №337 Макс ойл ХХК
Жи Өү Эйч ХХК
18 Номгон IX /метан хий/ 2018.08.22, №265
Петровис ресурс ХХК
19 Богд IV /метан хий/
20 Онги V /метан хий/ 2020.02.12, №57
21 Т1 /метан хий/
Монгол улсын нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуулын нийт 33 талбай ялгаж, 27
талбайд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас 2018 оны 9-р сарын 20-ны өдрийн
байдлаар, гэрээний дагуу 22 талбайд газрын тосны хайгуулын, 3 талбайд газрын тосны
ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 1993-2017 онд нийт 3,7 тэрбум ам.долларын
хөрөнгө оруулалтаар:
- Хүндийн хүчний судалгаа 1:200000 масштабаар 272890 км2 талбайд,
419
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
- Соронзон хайгуул 77630 км2 талбайд,
- Пассив сейсмийн судалгаа 210 физик цэгт,
- Магнито-теллурын судалгаа 180 физик цэгт,
- 2 хэмжээст чичирхийллийн судалгаа 34683 тууш км,
- 3 хэмжээст чичирхийллийн судалгаа 6474 км2 талбайд,
- Агаарын бүрэн хэмжээст градиометрийн судалгаа 21990 км хийж;
- Хайгуул, үнэлгээ, олборлолтын 1641 цооног /үүнээс 400 хайгуулын, 1241 үнэлгээ,
олборлолтын цооног/ өрөмдсөн байна.
420
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл /2020.04.01/
№ Эрлийн гэрээ Эрлийн ажлын
байгуулсан компани чиглэл, гэрээний
1 Эрдэнэс метан ХХК байдал
Тавантолгой XXXIII
2 Ийстерн петролеум
ХХК /НДМХ/, БХГ
байгуулах шатанд
3 Юу Жи Эс ХХК
Хөхчулуут XXIV
4 Тэмүүжин металс ХХК талбай /газрын
тос/,БХГ байгуулах
5 Зэ Честнат Фанд
Монголиа ХХК шатанд
НДМХ
6 Зэ Честнат Фанд НДМХ
Монголиа ХХК
НДМХ
7 Тэлмэн ресурс ХХК
НДМХ
8 Азтек Монгол
Эксплорэйшн ХХК НДМХ
9 Говийн гарц ХХК НДМХ
Шатдаг занар
10 Юу Жи Эс ХХК
Шатдаг занар
11 Эс Би Петролиум ХХК
12 Эс Би Петролиум ХХК
13 Коммон макс ХХКТосон- Шатдаг занар
14 Фр1о2н6тиер ПетролеУуумл Газрын тос Тосон-
ХХК Газрын тос Уул
Тамсаг Тамсаг
15 589 Соф9т8р2ок ХХК 126 Зүүнбаян
589 982
16 НэЭйшненражлиГаХзХОКйлЗүүнбаян Газрын тос 300
250
17 Бигстоне ХХК Газрын тос 200
150
18 Оймон ойл ХХК Газрын тос 100
50
Сая тонн1.40 0
Тэрбум төгрөг1.20
1.00
0.80
0.60
0.40
0.20
- 1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
Олборлолт Экспорт Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого
421
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
422
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Газрын тосны чиглэлээр хэвлэгдсэн зарим ном, товхимолууд
Д.Цэдэнбалжир Б.Дэндэвчулуун
“Геофизикчийн тэмдэглэл” “Монгол орны газрын тосны судалгааны
(Дурсамж, эргэцүүлэл) шинэхэн үейин товчоон”
423
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
424
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XX БҮЛЭГ
ШИНЭ ДУУДЛАГА БУЮУ
ШИНЭ САЛБАРУУД
1. НҮҮРСНИЙ ӨГӨӨЖ ИХ БУЮУ ШИНЭ БОЛОМЖ
2. МОНГОЛ УЛСЫН УРАНЫ ОРДУУД, ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ТӨЛӨВ
3. ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮД БОЛОН БУСАД...
4. ЛИТИ
5. ШАТДАГ ЗАНАР БУЮУ ШАТАХУУНЫ УЛАМЖЛАЛТ БУС ЭХ ҮҮСВЭР
425
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
ШИНЭ ДУУДЛАГА БУЮУ ШИНЭ САЛБАРУУД
Монгол Улсын Засгийн газар 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Хүнд
үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр"-ийг 214-р тогтоол батлан гаргасан
нь уул уурхайн үйлдвэрүүдийг олборлолт, баяжуулалт хийхийн дээр нэмүү өртөг
шингэсэн үйлдвэрлэл явуулахад уриалан дуудсан хэрэг байлаа. Тус хөтөлбөрт
“Өнөөгийн байдлаар хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 60 гаруй аж ахуйн нэгж
үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд ган туйван, ган бөмбөлөг, катодын зэс,
зэс утас, цемент, шохой, тээврийн хэрэгсэл угсрах болон метал хийцийн зарим
үйлдвэрүүд ажиллаж байгаа хэдий ч ихэнх үйлдвэрийн түүхий эд, сэлбэг, хэрэгсэл
импортоос хараат, хүний нөөц дутагдалтай, борлуулалт муу, эргэлтийн хөрөнгө
дутагдалтай, шинэ техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх боломж хомс,
эрчим хүч, дэд бүтэц, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болоогүй зэргээс
дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын бараатай өрсөлдөх боломж
хязгаарлагдмал байна” гэж бодит байдлаа тэмдэглээд “хүнд үйлдвэрт эхний
ээлжинд металлурги, машин байгууламж, газрын тос, нүүрс боловсруулах
болон химийн үйлдвэрийг хамруулах бөгөөд цаашид уран, цайр, жонш
болон бусад төрлийн эрдсийг боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар
байгуулж хөгжүүлэх бэлтгэлийг хангана” гэжээ.
Энэ бол яах аргагүй цаг үеийн дуудлага байлаа. Тус хөтөлбөрийн хэрэгжих
хугацааг 2019-2023 онд 5 жилийн хугацаанд 2019-2020 он, 2021-2023 он гэж
төлөвлөсөн ч цар тахлын ид үе тохиосон, геополитикийн өрсөлдөөн даамжирч
бэрхшээл учирч эхэлжээ. Гэхдээ энэ хөтөлбөр хойшид урт хугацаанд хэрэгжих нь
ойлгомжтой билээ.
Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд 332.6 сая тонн газрын тосны
баталгаат нөөц, нүүрсний 37.4 тэрбум ашиглалах тонн, зэс, төмөр, бусад металлын
зэрэг үлэмж нөөцийг Засгийн газар бүртгэсэн байв.
Эх орны арвин их нөөцөд тулгуурлан эхний ээлжинд металлурги, машин
механизмийн эд анги үйлдвэрлэх, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн
үйлдвэр байгуулах, нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх, цаашид уран, цайр,
жонш болон бусад төрлийн эрдсийн гүн боловсруулалтад шилжих үйлдвэрлэлийг
үе шаттайгаар байгуулж хөгжүүлэх суурийг тавих ирээдүй харагдаж байгаа нь
ойлгомжтой байлаа. Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд үйлдвэрлэл, технологийн
паркийн үйл ажиллагаа эрчимжин металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх
зорилт тавьсан нь урам зориг өгч байна.
Хөтөлбөрийг боловсруулахад “Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн хөгжлийн
бодлогын нөхцөл байдлын дүн шинжилгээ”-2018, “Үндэсний аж үйлдвэрийн
зөвлөлийн судалгаа-2018” гэсэн мэдээллийг үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг
томъёолжээ.
426
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд:
Зорилт Шалгуур Хэмжих Суурь Зорилтот Мэдээллийн эх
№ үзүүлэлт нэгж түвшин, түвшин, сурвалж
Хуулийн он он
тоо 2018 2023
1. Хүнд үйлдвэрийн эрх Шинээр - “Монгол Улсын хүнд
зүй, хөрөнгө оруулалт боловсруулж аж үйлдвэрийн
болон татварын таатай, батлуулах 2 хөгжлийн бодлогын
тогтвортой орчинг бий хуулийн тоо нөхцөл байдлын дүн
болгох шинжилгээ”-2018
Хүнд үйлдвэрийн Дэд бүтцийн Төслийн 2 “Монгол Улсын хүнд
дэд бүтцийн бүтээн бүтээн тоо аж үйлдвэрийн
байгуулалт, хөрөнгө байгуулалтыг 15 4 хөгжлийн бодлогын
оруулалтыг дэмжих дэмжих мян.тн 200 нөхцөл байдлын дүн
2. чиглэлээр гадаад тн 20 шинжилгээ”-2018
улс орнуудтай тн 70.0
хамтран ажиллаж, 6.0
үйлдвэрлэлийн хүчин мян.тн
чадлыг уялдуулах мян.тн
Өнгөт төмөрлөгийн Катодын зэс 25
үйлдвэрлэлийг /99,99% “Монгол Улсын хүнд
500 аж үйлдвэрийн
3. хөгжүүлж, зэсийн Зэс кабель
баяжмал боловсруулах, хөгжлийн бодлогын
утас нөхцөл байдлын дүн
алт цэвэршүүлэх 25 шинжилгээ”-2018
үйлдвэрийг барьж
байгуулах бэлтгэлийг Цэвэршүүл-
хангах, үйлдвэрийг сэн алт
байгуулах
Хар төмөрлөгийн Ган 550.0 Үндэсний аж
4. үйлдвэрлэлийг дагалдах бүтээгдэхүүн 20.0 үйлдвэрийн
зөвлөлийн
үйлдвэрүүдийн хамт Ширмэн судалгаа-2018
хөгжүүлэх
бүтээгдэхүүн
Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс-химийн
Нүүрс гүн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах суурь нөхцөлийг “Монгол Улсын хүнд
болон химийн бүрдүүлсэн байна. аж үйлдвэрийн
үйлдвэрлэлийг
5. хөгжүүлэх Нялга-Чойрын дүүргийн нүүрсний ордуудыг хөгжлийн бодлогын
түшиглэн нүүрснээс байгалийн нийлэг хий нөхцөл байдлын дүн
үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулах бэлтгэл шинжилгээ”-2018
хангагдсан байна.
- 560.0 авто
бензин
Газрын тос
670.0 Газрын тос
6. боловсруулах Газрын тосны мян.тн - дизель боловсруулах
үйлдвэрийг байгуулж, бүтээгдэхүүн
түлш үйлдвэрийн ТЭЗҮ
хөгжүүлэх
107.0 тн
- шатдаг хий
Үйлдвэрлэл, 5 том
технологийн паркийн
үйл ажиллагааг Шинээр үйлдвэр,
7. эрчимжүүлэх, байгуулагдах
металл хийц, машин парк болон 5 үйлдвэр
үйлдвэрлэлийг үйлдвэрийн
хөгжүүлэх тоо - техникийн “Монгол Улсын хүнд
парк, аж үйлдвэрийн
хөгжлийн бодлогын
тэдгээрийг нөхцөл байдлын дүн
дагалдах шинжилгээ”-2018
үйлдвэрүүд
Хүнд үйлдвэрийн
8. салбарын хүний нөөцийг Ажлын байр - 5000
бэлтгэх, мэргэшүүлэх, (шинээр)
дадлагажуулах
427
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эдгээр шалгуур үзүүлэлтэд хамрагдсан Эрдэнэт, Оюутолгой ордыг түшиглэн
зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангах, хүхрийн
хүчлийг фосфоритын баяжмалд уусгаж, фосфорын бордоо гаргаж авах
судалгаа хийх, туршилт явуулах, нүүрсний давхаргын байгалийн хийг ашиглах
судалгаа явуулах, газрын тосны нөөц нэмэгдүүлэхэд чиглэсэн хайгуулын ажлыг
эрчимжүүлэх, бага оврын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих зорилтууд нь жинхэнэ
дуудлага болжээ. Түүнчлэн Орхон, Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн
цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулахтай зэрэгцэн жоншны үйлдвэрлэлийг
тогтвортой байлгах нь чухал билээ. Гэхдээ дээрх зорилтуудаас хэрэгжих хамгийн
боломжтой нь харьцангуй бага хөрөнгө оруулалт шаардах нүүрсний давхаргын
хийг олборлон эрчим хүч үйлдвэрлэл гэж зарим судлаачид үздэг байна. .
1. НҮҮРСНИЙ ӨГӨӨЖ ИХ БУЮУ ШИНЭ БОЛОМЖ
Өвөг, дээдсийн үлдээсэн нүүрсний асар их баялаг байгаа ч зөвхөн ухаж
экспортлоод байх уу, эсвэл шинжлэх ухаан техникийн дэвшил ашиглан гүн
боловсруулалт хийх, улмаар химийн үйлдвэрийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн
болгох уу гэдэг асуудал эрдэмтэн мэргэд, төр засгийн анхаарлын төвд байжээ.
Тэд бүр 1960-аад оноос судалгаа хийж эхэлсэн байна. Нүүрсний давхарга дахь
метан хийг судлах, олборлох боломжийн талаар НҮБ-аас БНХАУ-ын Бээжин
хотод 1995 онд зохион байгуулсан олон улсын хуралд геологич А.Чимиддоржийн
“Монгол орны нүүрсний ордуудын метан агуулах боломж, шинж чанар” гэсэн илтгэл
хэлэлцүүлэгдэж байв. Хурлын явцад туршилтийн талбайд очиж танилцахад байгаль
орчинд хор нөлөөгүй, цэвэрхэн, авсаархан үйлдвэр болох нь харагдаж байв.
Олон улс дэлхийн дулааралтай холбогдуулан нүүрсний цахилгаан станцуудыг
нэмж барихгүй байх зэрэг асуудлууд нүүрсний баялаг ихтэй боловч олборлон
боловсруулахаас цаашгүй байгаа Монгол Улсын хувьд хэтдээ асуудал болж байгаа
нь ойлгомжтой байлаа.
“Уул уурхайн сэтгүүл”-ийн 2007 оны №4-т уул уурхайн ахмад инженер, судлаач,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Загарын Төмөрбаатарын нүүрсний ордуудаа
цаашид хэрхэн ашиглах боломж байгаа тухай асуудал дэвшүүлсэн “XXI зууны
Монгол Улсын нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн эхэн үеийн зорилт” өгүүлэл
15 жилийн өмнөх үеийн зорилт, тэмүүллийн түүх болон үлджээ. Гэвч дэлхийн
хөгжлийн өнөөгийн хандлага энэ өгүүллийн ач холбогдлыг өдрөөс өдөрт сануулан
эргэж бодох бодол, сонирхол төрүүлсээр байна.
XXI зууны Монгол Улсын нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн
эхэн үеийн зорилт
“Монгол улсын гал голомт болсон түлш эрчим хүчний
салбарын хөгжил нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангах
эхундарга нь болохын хувьд түүний ирээдүйн хөгжпийн чиг
хандлагыг дэлхийн түлш, эрчим хүчний хөгжлийн өнөөгийн
зорилттой уялдуулж авч үзэх асуудал онцгой чухал байна.
Өнөөгийн байдлаар дэлхийн эрчим хүчний түлшний эх
үүсвэрээс газрын тосны нөөц 40-50 жил, байгалийн хийг 55-
60 жил, нүүрсний нөөцийг 200-270 жил гэсэн тойм тооцоо
байна. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч орнууд
428
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
экспортондоо улирлын хориг тавьж, тоо хэмжээг хязгаарлан үнэ ханш өсч байгаа
нь нийгэм улс төрийн олон шалтгаанаас илүүтэй аж үйлдвэрийн түүхий эдийн
хэрэглээний өсөлтийг хангах нөөцтэй холбогдож буйг дээрх тоо баримт харуулж
байна.
Монгол улсад одоогоор газрын тос, байгалийн хийн томоохон нөөц хараахан
илрээгүй тул нүүрс нь эрчим хүчний түлшний эх үүсвэр төдийгүй цаашид улсын
эдийн засгийн хөгжилд өрсөлдөх чадвар бүхий салбар болон хөгжих бүрэн боломж
байна.
Нүүрсийг зөвхөн эрчим хүчний болон бусад хэрэглээний “түлш” гэдэг хуучин
ухагдхууныг өөрчилж цоо шинэ чиг хандлага руу, тухайлбал нүүрс боловсруулах
үйлдвэрлэлийн үндсийг тавих асуудлыг ойрын ирээдүйн зорилт болгож байна...
Аливаа хаягдал, байгалийн нөөцийн эмх замбараагүй ашиглалт нь эргээд
байгаль орчин агаар мандлыг бохирдуулж байгаагийн гай гамшиг бидэнд илт
байна. Иймд хаягдал багатай, экологийн цэвэр, өндөр үр ашиг бүхий Монгол улсын
эрдэс баялагийн томоохон салбарын хөгжпийг тодорхойлсон ”Нүүрс” үндэсний
хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрт тусгагдсан зарим томоохон
нүүрсний аж үйлдвэрийн цогцолборын талаар танилцуулья.
1. Нүүрс шингэрүүлэх технологийн цогцолбор.
Манай улсад нүүрсний химийн судалгаа 1960-д оноос ШУА-ийн Химийн
хүрээлэн, МУИС, Геологийн төв лаборатори, ТЭХЯ-ны эрдэм шинжилгээ зураг
төслийн институт, Нүүрсний хими технологийн үндэсний төв зэрэг газарт хийгдэж
эхэлсэн.
Нүүрсийг иж бүрэн ашиглах судалгааны ажил 1970-1980 онд тухайн үеийн төр
засгийн бодлогоор тууштай дэмжигдэн “Хатуу түлшийг иж бүрэн ашиглах асуудлыг
шийдвэрлэх” зөвлөлийг ШУТУХ-ны 1980 оны 75 дугаар тогтоолоор байгуулж,
зөвлөлийн даргаар тэр үеийн ТЭХҮЯ- ны сайд П.Очирбат гуай томилогдон
ажиллажээ.
Нүүрсийг иж бүрэн ашиглах, шингэрүүлэх ажилд манай эрдэмтэн судлаач
Б.Цэдэвсүрэн, Б.Баасанжав, А.Авидмаа, Д.Балжир нар тодорхой хувь нэмэр
оруулж байсан. “Хатуу түлшийг иж бүрэн ашиглах боловсруулах” сэдвүүдээр ЗХУ,
Польш, Герман улсын туршилтын тоног төхөөрөмжүүд дээр энерго-технологийн
болон пиролиз, гидрогенжүүлэлтийн тур- шилтуудыг хамтран гүйцэтгэж олон чухал
дүгнэлт хийсэн байдаг.
Багануур, Баянтээг, Тал булаг, Өвдөг худаг, Шарын гол, Чанадган тал, Таван
толгойн нүүрсийг шууд задлан шингэрүүлэх, гидрогенжүүлэлтийн технологиор ОХУ-
ын эрдэмтэд туршилт хийсэн. Үүний үр дүнгээс танилцуулбал: Нүүрсний органик
хэсэг нь бараг бүхэлдээ хий, шингэн бүтээгдхүүн болж хувирах чанараараа Өвдөг
худаг, Тал булагийн нүүрсэнд илүү сайн байжээ. Эдгээр ордын нүүрсний органик
хэсгийн 91.8-96 % нь задралд орж байсан.
Өвдөг худагийн нүүрсийг гидрогенжүүлсэн туршилтаас үзэхэд нийт нүүрсний
массивын 91.8-96.8 % нь боловсруулагдаж шингэн бүтээгдэхүүний гарц 83.6-
84.6%-тай байв.Энэ үзүүлэлт нь Өвдөг худагийн нүүрсний гидрогенжүүлэлтийн
туршилтын дүнгээс үзэхэд нүүрсний 82 % задралд орж, 79.1 % нь шингэн, 15.9
% хийн бүтээгдэхүүн болжээ. Энэ ордын газар зүйн байршил эдийн засаг, дэд
бүтцийн хөгжил нь нүүрсийг гидрогенжүүлэлтийн аргаар боловсруулж шингэн түлш
429
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
үйлдвэрлэх боломжтойг харуулсан юм.
Доктор Ж.Нарангэрэл чулуун нүүрсийг зөөлөн нөхцөлд задлан гидрогенжүүлэн
нүүрсний макро молекулыг бүрэн уусдаг хэлбэрт шилжүүлэх нөхцөлийг олсон нь
нүүрсний химийн бүтцийн шинжпэх ухаанд нэгэн шинэ ололт болсон байна...
Нүүрсийг шингэрүүлэх судалгааны ажлыг эрчимжүүлэх, нүүрс шинжилгээний
лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2007 оны улсын төсөвт
тодорхой хөрөнгө тусгаж зарим ажлыг эхлүүлээд байна. Үүнд Франц улсын “Аксент”
групптэй улсын төсөвийн санхүүжилтээр гэрээ байгуулж Монгол орны дээрх
нүүрсний орд газарт нүүрс шингэрүүлэх судалгааны ажлын үр дүнгээр техник эдийн
засгийн үндэслэл боловсруулахаар ажиллаж байна. Энэ судалгааны үр дүнгээр
нүүрснээс метанол болон газрын тосны бүтээгдэхүүн гаргах орд газрыг сонгож
ойрын ирээдүйд нефтийн бүтээгдэхүүний дотоод хэрэгцээг бүрэн хангах зорилтыг
дэвшүүлж "Нүүрс” хөтөлбөрт тусгаад байна.
2. Нүүрсний метан хийн сүлжээ, цогцолбор
...Нүүрс бүрэлдэн бий болох биохими, геохимийн хувирлын явцад ялгардаг
нүүрс ус төрөгчийн хийнүүдийн (ялангуяа метан) зарим хэсэг нүүрсний давхаргын
үеүдэд шингэгдсэн байдлаар хадгалагдан үлддэг. Нүүрсний орд газарт нүүрстэй
хамт байгаль дээр оршиж байгаа метан хийг ашиглахгүй орхиж болохгүй юм.
Нүүрсний метан хий нь байгалийн хийтэй (газрын тосны) ижил шинж чанарын бөгөөд
гарал үүслийн хувьд нүүрсний орд газарт орших байгалийн бэлэн түлш юм. Чулуун
нүүрсийг олборлох явцад нүүрсний давхаргаас ялгарах хийн үндсэн хэсгийг метан
(60-95%), үлдэх хэсгийг азот, нүүрсхүчлийн хий мэтийн бусад хийнүүд эзэлдэг.
Нүүрсний давхаргын метан хийг нүүрсний хийжүүлэлт буюу нүүрсний гүнзгий
боловсруулалтын явцад ялгарах хийтэй хутган буруу ойлгож болохгүй.
Манай орны чулуун нүүрсний нөөцөөр баялаг өмнө болон баруун бүс нутагт
нүүрсний давхаргын метан хийн нөөц их хэмжээгээр илрэх боломжтой гэж үздэг.
Тухайлбал Хартарвагатай, Нүүрст хотгорын ГЖ, Ховд аймгийн Хөшөөтийн Т
маркийн нүүрс дэлхийн дундаж жишгээр бодвол 15 м3/тн орчим метан агуулах ба
дээрхи гурван ордын НДМ хийн нөөц 1300.5 сая шоо метр болох баримжаа тооцоо
хийгджээ. Ийм хэмжээний хий илчлэгийн агууллагаараа 21.5 сая.тн нүүрстэй тэнцэх
экологийн цэвэр түлш юм. Метан хийн агууламж нь тухайн нүүрсний орд газрын
нүүрсний хими, физикийн шинж чанараас хамааралтай тул хийн нөөцийг судалж,
түүнд эдийн засгийн үнэлгээ хийснээр хийн үйлдвэрлэл барих бүрэн боломж байна.
Монгол орны түлшний уламжлалт хэрэглээнд цоо шинэ төрлийн түлш болох
метан хийг эрчим хүч, дулаан гарган авахад ашиглахын чацуугаар шингэрүүлэх,
шахах замаар савлан ахуйн хэрэглээ, тээврийн хэрэгсэл, нийтийн хоол болон
материал, төмөрлөгийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэх сүлжээг бий болгох нь зүйтэй
юм.
Иймд дээрх бүс нутагт нүүрсний метан хийн судалгааг явуулж бүс нутгийн
томоохон хийн цогцолбор барих боломжийг ойрын хугацаанд шийдвэрлэх зорилтыг
тавьж байна.
Говь болон тал хээрийн энэхүү бүс нутагт олон жилийн ган зудны улмаас мал
сүргийн бүтцэнд өөрчлөлт орж, бог мал цөөрсөн нь бүс нутгийн түлшний хангамжид
сөрөг нөлөө үзүүлж, бутлаг ургамал, заг ихээр сүйдэж цөлжилтийн цар хүрээ улам
бүр хүрээгээ тэлж байгаа нөхцөлд хийн түлшийг хөгжүүлэх асуудал нь цаг үеэ
430
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
олсон оновчтой шийдэл болно...
Дэлхийн нүүрсний нөөц арвинтай улс орнууд метан хийн нөөцөө тогтоож, үр
ашигтай хэрэглэж байдаг. Жишээлэхэд: Канад 17-92 трил.м3, ОХУ 17-80 трил.м3,
Хятад 30-35 трил.м3, Австрали 8-14 трил. м3, АНУ4-11 трил.м3, Укриан 2-12 трил.
м3, Энэтхэг 0.85-4 трил.м3, Польш 3 трил.м3, Герман 3 трил.м3, Их британ 2.45
трил.м3, Казахстан 1.1-1.7 трил.м3, Өмнөд Африк 1 трил.м3, Чех 0.38 трил.м3, Турк
0.1 трил.м3 байна. Эндээс харахад манай улс нүүрсний метан хийн нөөцөө тогтоох
асуудал дээр хоцорч, анхаарал муу хандуулж байгаа нь харагдаж байна.
3. Кокс, химийн аж үйлдвэрийн цогцолбор.
Хар төмөрлөгийн үйлдвэрийн хөгжпийн гол үндэс нь кокс байсан бол цаашдаа
химийн аж үйлдвэрийн коксын хэрэглээ үлэмж нэмэгдэх хандлагатай байна.
Нүүрсийг коксжуулахад коксын хий, давирхай зэрэг дагавар бүтээгдэхүүнүүд
гардаг учраас коксын үйлдвэрлэлийн зардал бага байдаг. Коксжуулалтын анхны
бүтээгдэхүүн дотроос коксын хий чухал бүтээгдэхүүн болдог. Коксын хийнээс гаргаж
авсан аммиакаас сульфат аммони ялган авдаг ба нүүрсний давархайнаас нийлэг
түлш гарган авч болдог. Дэлхийн кокс химийн үйлдвэрлэлээр АНУ, Канад, Япон,
Австрали, Энэтхэг, АНУ, БНХАУ, Европын холбооны орнууд тэргүүлсээр байна.
Дэлхийн коксжих нүүрсний нөөц хязгаарлагдмалаас гадна ашиглахад хялбар
ордуудын нүүрсийг эрчимтэй олборлож байгаа энэ нөхцөлд коксын түүхий эдийн
баазыг өргөтгөх, коксжуулах нүүрсний холимог бэлдэх шинэ аргыг боловсруулах
шаардлага тулгарч байна.
Манай орны хувьд Таван толгойн уурхайн арвин баялаг нөөцөд тулгуурлан
үндэсний кокс химийн томоохон цогцолбор /парк/-г цаг алдахгүй барих нь улс
орны эдийн засгийн хөгжил, хүн ардын амьдралд томоохон нааштай үр дүн гарах
үндэсний бахархал бүтээн байгуулалт болох юм.
Тавантолгойн ордод тухайн үед ЗХУ /хуучнаар/ болон социалист хамтын
нөхөрлөлийн орнуудын олон арван мэргэжпийн институттал бүрийн судалгааг
нарийвчлан хийсэн. Хамгийн сүүлд 1999 онд АНУ-ын “Норвести” компани дахин
ТЭЗҮ-ийг боловсруулсан нарийн судалгаа хийсэн ба ашиглахад бэлэн байгаа нөөц
юм. Гагцхүү энэ ордыг ашиглахдаа аль болох иж бүрнээр хаягдалгүй ашиглаж, эдийн
засгийн эргэлтэнд оруулах буюу өөрөөр хэлбэл олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн
гаргахад чиглүүлбэл уг төслийн ач холбогдол орших болно.
Эхний ээлжинд тус уурхайн 2 сая орчим тонн нүүрсийг боловсруулан 1 сая
тн сайн чанарын металлургийн коксыг гарган авах үйлдвэрийг байгуулж цаашид
нэмэгдүүлэх боломж бий. Урьдчилсан байдлаар тус ордын нүүрсний коксын гарц
76 хувь, давирхай 4,5 хувь, аммиак 0,4 хувь, парогенетик ус 5,0 хувь, бензолын
нүүрстөрөгч 1,5 хувь коксын хий 18,5 хувь болохыг лаборатори болон хагас
үйлдвэрлэлийн туршилтаар тогтоожээ.
1 сая тонн коксын үйлдвэрийн бүтээгдэхүүний баланс нь: -Кокс-1 сая.тн. Коксын
давирхай 45000 тн, -Пирогенетик ус 50000 тн, бензолууд 15000 тн, Коксын хий
/5500 ккал/м3 350 сая шоо метр байх юм. Коксын давирхайг крекин боловсруулалт
хийж, моторын шингэн түлш, бусад бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм. Үүнд:
Бензин 3000 тн , солурын тос 57000 тн, мазут 112500 тн, гидрон 24750 тн байна.
Үүнээс гадна химийн үйлдвэрт давирхайг гүнзгий боловсруулбал олон төрлийн
нийлмэл түүхий эд гаргах боломжтой юм.
431
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Коксын хийн 45 хувь буюу 236 сая шоо метрийг коксын батерейн өөрийн
халаалтад ашиглаж, үндсэн 55 хувь буюу 288 сая шоо метр коксын хийгээр эрчим
хүчний үйлдвэрлэлд хэрэглэвэл 500 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх буюу 50
мВт-ын станцыг түлшээр хангах боломжтой. Энэ хүчин чадлын станц нь 1 сая тн
металлургийн коксын үйлдвэрийн дотоод хэрэгцээг бүрэн хангана. Өөрөөр хэлбэл
Тавантолгойн нүүрсийг 100-аас дээш 150-200 хувь хүртэл ашиглаж нэмэлт орлого
олохуйц эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Монгол улсын үндэсний томоохон
кокс химийн цогцолборыг барьж хөгжүүлэх энэхүү зорилтыг Засгийн газраас
хөрөнгө оруулагч нарт тавих, “төслийн даалгавар” болгож дэлхийн хамгийн шилдэг
технологийг хэрэгжүүлэх явдал юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын
нүүрсний аж үйлдвэрийн салбарын 85 жилийн хөгжилд хувь нэмрээ оруулсан
эрдэмтэн судлаачид, үндэсний боловсон хүчний багийг бүрдүүлж шуурхай ажиллах
нь тулгамдсан зорилт болж байна.
4. Хүрэн нүүрсний энерго-технологийн цогцолбор.
Монгол Улсад хүрэн нүүрсний томоохон бассейнууд байрладаг бөгөөд
геологийн тойм нөөц 20,4 тэрбум, үйлдвэрлэлийн нөөц 6 тэрбум тонноор тооцогддог
нүүрсний сав газар нь Чойр-Нялга юм. Зам тээвэр, эрчим хүчний дэд бүтцийн хувьд
хамгийн боломжтойд тооцогдох энэ бүс нутаг бол ойрын ирээдүйд хүрэн нүүрсний
энерго-технологийн цогцолборыг байгуулах хамгийн тохиромжтойд тооцогдоно.
Хүрэн нүүрсийг боловсруулах явцад гарах бүтээгдэхүүнийг эрчим хүч ба химийн
үйлдвэрлэлд ашиглах боломж нь энерго-технологийн паркад хүрэн нүүрсийг хагас
коксжуулах, цахилгаан дулаан үйлдвэрлэх, давирхай, хийг химийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх зэргээр иж бүрдлээр тодорхойлж болно. Энэ энерго-технологийн
парк нь цахилгаан эрчим хүч боловсруулах, химийн түүхий эд үйлдвэрлэх 2
процессыг хамтатгах шинэ чиглэл юм. Хатуу түлшийг хийжүүлдэг сонгодог аргаас
энерго-технологийн байгууламжид хүчилтөрөгчгүй орчинд нүүрсэнд дулааны
боловсруулалт хийж байгаагаараа нүүрс хийжүүлэлтээс ялгаатай. Нүүрсийг энерго-
технологийн аргаар боловсруулах технологийн шинэ чиглэл нь эрдэс баялгийг
хаягдалгүй иж бүрэн ашиглах, эдийн засгийн өндөр ашигтай экологийн хувьд сөрөг
нөлөөллийг багасгасан оюуны багтаамж ихтэй орчин үеийн шинэ технологи юм.
Дулааны технологийг төгөлдөржүүлэх, техник эдийн засгийн үнэлэмжийг
нэмэгдүүлэхэд энерго-технологийн паркийн оновчтой хүчин чадлыг тодорхойлоход
манай эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтан, гадаад түншийн хамтын
ажиллагааг идэвхжүүлж үйлдвэрлэл туршилтын ажлыг эхлүүлж үр дүнг тооцох
явдал шаардлагатай байна.
Дээрх төсөл, цогцолборын арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол орны нийгэм
эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, эрдэс баялгийн салбарт алдагдал хаягдлыг
үлэмж багасгана. Хэмнэлттэй, оюуны өндөр чадамж бүхий дээрх шинэ төсөл,
технологуудыг хөгжүүлж эхлэх нь Монгол улсын нүүрсний аж үйлдвэрийн салбарын
шинэ зууны хөгжлийн томоохон гараа болно.”
Загарын Төмөрбаатар
432
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2. МОНГОЛ УЛСЫН УРАНЫ ОРДУУД, ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ТӨЛӨВ
Монгол Улсад 1990 он хүртэл Монгол, Оросын хамтарсан хайгуул судалгааны
экспедицийн хийсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүнд ураны 6 орд, 100
гаруй илэрц 1000 гаруй эрдэсжсэн цэг илрүүлжээ. Ураны хайгуулын энэ ажилд
Монгол нутгийн 70% хамрагдсан байна. Эдгээр орд, илэрцүүдээс Дорнодын талд
орших Дорнод, Мардай, Гурванбулаг гэсэн ураны ордууд ирээдүйтэй, томд орох
бол Дорнод ордын баталгаажсан нөөц нь 28868 тонн буюу хамгийн том нь юм.
Эдгээр ордууд нийтдээ 53807 га талбайг эзлэн оршдог байжээ.
Тэгвэл 2022 оны байдлаар 4 аймгийн 10 сумын нутагт нийт 121 мянган га
талбайд БНХАУ, БНФУ, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай 4, дотоодын 2 аж ахуйн нэгж
цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын 12 тусгай зөвшөөрөл
эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан “Бадрах Энержи” ХХК
(Франц), “Гурвансайхан” ХХК (Чех), “Хунбөө”, “Шинь Шинь” ХХК (БНХАУ)-иуд
идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөл 2022 оны 3-р сард ураны 11 ордын 192,241.02 тонн нөөцийг бүртгэжээ.
(Монгол Улсад Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан,
Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт зэрэг 13 орд
байдаг). Өнөөдөр Монгол Улс бүртгэгдсэн ураны нөөцөөрөө дэлхийд 12-т бичигдэж
байна.
Түүхийн хуудас сөхвөл
Мардайн ураны ордыг 1980-
аад онд ашиглаж 490.6 мян.
тонн хүдэр (535 тонн ураны
баяжмал) олборлон ЗХУ-ын
Краснокаменскийн баяжуулах
үйлдвэрт боловсруулдаг
байжээ. Энэ уурхай 1990-
ээд оны эхэнд үйлдвэрлэлээ
зогсоосон байна.
Мардайн орд дээр
цацрагийн хэмжилт хийж
байгаа нь, 1990-ээд оны эхэн
Харин “Дорнод” ордын нөөцийг 1998 онд байгуулагдсан Монгол-Орос-Канадын
хамтарсан “Төв азийн уран” компани орд ашиглах 237А дугаар бүхий тусгай
зөвшөөрлийн дагуу ашиглахаар төлөвлөж байжээ. Тухайн үед “Төв Азийн уран”
компанийн 58 хувийг “Хан ресурс”-ийн охин компани “Хан Бермуда”, 21 хувийг
ОХУ-ын “Атомредметзолото” /“Приаргунский”/ эзэмшиж үлдсэн 21 хувь нь Монгол
Улсын Төрийн өмчийн хорооны мэдэлд байжээ.
УИХ 2009 оны 7-р сарын 16-нд “Цөмийн энергийн тухай” хууль баталсаны
дараа тус хуулийн дагуу Цөмийн энергийн газар ураны лицензүүдийг АМГ-аас
шилжүүлэн авч “Төв Азийн уран” компанийн 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгосон байна. Тусгай зөвшөөрлөө алдсан “Хан ресурс” компани Цөмийн
энергийн газрыг Монголын шүүхэд өгсөн боловч үр дүнд хүрээгүй учир 2010 оны
сүүлээр Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч байгаагаа зарлаж, 285
сая ам.долларыг нэхэмжилсэн бөгөөд шүүх ажиллагаа сунжирсаар 2015 онд
433
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Монгол Улсын засгийн газар “Хан ресурс” компанид 70 сая ам.доллар төлөх
болсноор дуулиант хэрэг намжсан байна. Энэ бүгд “Дорнод” ордыг ашиглах
зорилготой Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах нөхцөл
бүрдүүлээгүй ажээ.
Францын “Орано”
групп /хуучин “Арева”/-
ийн салбар, “Кожеговь”
ХХК нь 1996 оноос
эхэлсэн эрэл хайгуулын
ажлын үр дүнд 2002 онд
Дулаан-Уул, 2010 онд
дэлхийд ураны томоохон
орд болох Зөөвч-Овоо
ордыг тус тус нээснээр
Дулаан-Уулын төслийн
талбайд Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилт 2011 онд
хийгджээ.
“Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК-ийн хооронд 2013 оны 10-р сарын
26-нд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” байгуулж Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөт
ордын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хамтарсан
“Бадрах Энержи” ХХК-д олгосны дараа “Мон-Атом” ХХК “Бадрах Энержи” ХХК-
ийн 34 хувийг эзэмшихээр тусгажээ. Японы Мицубиши Корпораци нь 2011 оны 11
дүгээр сард “АРЕВА Монгол” компанийн санхүүгийн түнш болж, 2013 оны 10 дугаар
сард энэхүү түншлэл нь Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлөөр баталгаажсан
байна. “Бадрах Энержи” Дорноговь аймгийн нутагт 48.375 га Өмнөт, Зөөвч Овоо,
Дулаан-Уул нэртэй талбайд ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Зөөвч-Овооны орд 93 291 т, Дулаан-Уулынх 6 260 т ураны ордын нөөцтэй ажээ.
“Бадрах Энержи” компани олборлох төслөө 2017 оны 6 дугаар сард эхлүүлж
улмаар Зөөвч-Овооны үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2018 онд хийсэн
бөгөөд тус компанийн 86 ажиллагсадын 96 хувь нь Монгол ажилчид ажээ.
Дулаан Уулын ураны орд дээр өрөмдлөгө хийж байгаа нь
434
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Дулаан Уулын хайгуулын ажлын явцтай 2004 онд салбарын яам,
агентлагийн ажилтнууд танилцжээ.
Монгол орны төвийн бүсэд ураны хайгуул хийж байгаа “Гурвансайхан” ХХК-ийн
хөрөнгө оруулагч “Денисон майнс” корпораци Дундговь нутагт орших Хайрханы
орд газар, Хараатын орд газарт 2009 он гэхэд 245 мянган уртааш метр өрөмдлөг,
геологи, гидрогеологи, геофизикийн иж бүрэн судалгааны ажлыг явуулж гурван
удаа технологийн туршилтыг орд газрууд дээр нь хийж 26 орчим сая ам.долларын
санхүүжилт зарцуулж байжээ.
“Гурвансайхан” ХХК хайгуулын ажлын үр дүнгийн тайланг 2009 оны есдүгээр
сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар
хэлэлцүүлж Хайрханы ордын ураны нөөцийг “В+С” зэрэглэлээр 8406,5 тонн,
Хараатын нөөцийг “В+С” зэрэглэлийн 7288 тонноор Монгол Улсын ашигт малтмалын
нөөцийн санд бүртгүүлжээ. Улмаар хайгуулын ажлаа үргэлжлүүлэн Гурвансайхан
ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2012 оны долдугаар сарын
20-ны өдөр, Өлзийт ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2012 оны
наймдугаар сарын 07-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн
хуралдаанаар тус тус хэлэлцүүлж, Гурвансайхны ордын нөөцийг “С” зэрэглэлээр
4250,1 тонн, Өлзийт ураны тунамал ордын нөөцийг “С” зэрэглэлээр 3075,7 тонноор
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн байна.
Хайрхан, Хараатын ордууд дээр хийгдсэн технологийн туршилт нь газрын дор
уусгах арга (ГДУА)-аар энэ ордууд дээр уран олборлох боломжийг тогтоосон бөгөөд
орд газруудыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ.
“Бадрах энержи” ХХК, “”Гурван сайхан” ХХК-иуд нь Газрын дор уусган
баяжуулах арга /ГДУА/ буюу харьцангуй их гүний ус үл нэвчих давхарга хооронд
байгаа ураны тунамал хуримтлалд хүхрийн хүчлийн уусмал шахан өөр цооногоор
татан гаргаж баяжуулан боловсруулж “шар нунтаг” болгох технологи ашиглах
ажээ. ГДУА бүхий уран олборлох технологи нь дэлхийн ураны олборлолтын 50
хүртэл хувьд ашиглагддаг бөгөөд газар шорооны ажил хийгддэггүй, өртөг болон
байгалийн бохирдол харьцангуй бага байдгаараа илүү дэвшилтэт арга болжээ.
Үүнээс өмнө буюу 1960-аад он хүртэл зөвхөн ил уурхайн аргаар, далд уурхайгаар
хүдэр олборлон газар дээр нунтаглан боловсруулах, алтны уурхайн хаягдлаас
гарган авах арга ашиглаж байжээ.
435
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овооны ураны олборлолтын цооног, туршилтын үйлдвэр,
Дорноговь аймаг, Улаанбадрах сум
Түүнчлэн гүний уусган баяжуулалтанд өөр давуу тал байдаг байна. Дэлхийн
уран олборлолт 2006-2008 онд буурч байсан нь дэлхийн хамгийн том бөгөөд
хамгийн өндөр агуулгатай Канадын Камеко уурхай 2006,2008 онд 2 удаа үерт
авахуулсан, Австралийн Рейнжер уурхай 2007 хар шуурганд өртсөнөөс болсон
гэдэг. Эдгээр уурхай эргэж хэвийн үйлдвэрэл явуулах гэж цаг алдан асар их зардал
гаргасан ажээ.
Ураныг уусган баяжуулахдаа хүдрийн онцлогоос шалтгаалан карбонат
эсвэл хүхрийн хүчлийн уусмал ашигладаг байна. Гэхдээ хүхрийн хүчил нь бусад
төрлийн уусмалуудаасаа хамгийн хямд байдаг тул ихэвчлэн түүнийг ашигладаг
байна. Монгол Улсын ураны орд газруудын хүхрийн хүчлийн хэрэглээ,/2016 оны
тооцоогоор/:
Ордууд Хүдрийн норм Ураны норм 1кт уранд 1тн хүдэрт Хүхрийн Нийт төслийн
ноогдох ноогдох хүхрийн хүчлийн жилийн хугацаанд хэрэглэх
(мян,тн) (тн) хүрийн хүчлийн хэрэглээ,
хүчлийн хэрэглээ, (тн) хүдрийн хүчлийн
(кг, тн) хэрэглээ, (тн)
Гурванбулаг 5079.0 9105.3 52.6 50-106 16,000.0 478,938.7
(төв орд) 20908.5 32312.1
Дорнод 148.4 250-300 195,000.0 4,795,115.6
Дулаан уул 58164.0 9888.0 65 11.0 47,138.0 642,720.0
Мардай 924.6 1104.0 140 50-106 16,000.0 154,560.0
Хайрхан 11792.0 3406.0 63.7 22.5 31,850.0 535,462.2
Хараат 25056.0 7288.0 63.7 22.5 31,850.0 464,245.6
Улаан 241.8 270.0 65 50-106 13,500.0 17,550.0
Нэмэр 1730 2528.0 65 50-106 30,000.0 16,770.0
Нэгдсэн дүн 126920.6 70901.4 - - - 7,105,362.10
Эх үүсвэр: Цөмийн Энергийн газрын мэдээлэл
436
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Зэсийн баяжмал боловсруулан цэвэр зэс гаргахад хүхрийн хүчил дагалдах
түүхий эд болон гардаг тул Монгол Улс зэсийн баяжмалаа гүйцээн боловсруулах
үйлдвэртэй болсон үед ялгарах хүхрийн хүчлээс нь ураны уусган баяжуулах
үйлдвэрт ашиглах боломж бүрдэх юм. Тухайлбал, зөвхөн Эрдэнэтийн уурхайн
жилд үйлдвэрлэдэг зэсийн 530-600 мянган тонн баяжмалыг хайлуулан цэвэр зэс
гарган авах тохиолдолд хүссэн хүсээгүй хүхрийн давхар ислийн хийг гарах бөгөөд
үүгээр 200-300 мян тонн хүхрийн хүчил үйлдвэрлэх, эсвэл 100-150 орчим мянган
тонн элементийн буюу цэвэр хүхэр үйлдвэрлэх боломжтой юм. Зэсийн бусад
ордын баяжмалыг боловсруулсан тохиолдолд хүхрийн бүтээгдэхүүнийг нь одоо
байгаа болон ирээдүйд баригдах катодын зэсний үйлдвэрүүд, хайлуур жоншны 97-
оос дээш хувийн агууламжтай бүтээгдэхүүний үйлдвэрүүд шингээж чадахгүй юм.
Хэрвээ фосфоритийн ордуудаа ашиглавал суперфосфат зэрэг эрэлт ихтэй бордоо
үйлдвэрлэн экспортлох боломж бий. Гэхдээ БНХАУ-ын зах зээлд гаргах боломж
бий. Иймээс Монгол Улсын ураны гүний уусган баяжуулах шинэ үйлдвэрүүд хямд
төсөр хүхрийн хүчлээр дутагдахгүй, хүнд үйлдвэрийн салбарууд бие биенээ түшин
хөгжих боломж гарах ажээ.
Уусган баяжуулалтын анхан шатны бүтээгдэхүүн болох шар нунтагийг
худалдан авагч нь түүнийг цаашид боловсруулах хүчтэй технологитой улс орон,
үйлдвэр байдаг ажээ. Шар нунтаг нь бусад эрдсийн хольц ихтэй тул түүнийг дахин
боловсруулах тусгай үйлдвэрт хүргэн тэдгээрээс нь салган металл уран болгох,
улмаар цөмийн түлш болгох хэмээнд хүртэл дахин дахин цэвэрлэх зэргээр асар
олон дамжлага туулдаг байна. Өөрөөр хэлбэл, цөмийн реакторын түлш болтлоо
“шүүдрийн ус цуглуулж цай чанах”, эсвэл “харганын ноос түүж эсгий хийх” гэгчийн
үлгэр лугаа технологийн нүсэр хүнд процессууд дамждаг учир энэ ажлыг дэлхийн
захын нэг улс, орон эрхлэх гэж оролдоод байдаггүй ажээ.
Дэлхийн ураны эргэн тойронд
Өнөөгийн байдлаар дэлхийн ураны тогтоогдсон нөөцийг 4.7-5.5 сая тонн гэж
үздэг байна. Дэлхий 1996 онд 39 мян.тонн уран үйлдвэрлэдэг байсан бол 2017 гэхэд
59.5 мян.тонн буюу хэрэгцээний 93%-ийг хангажээ. “Дэлхийн цөмийн нийгэмлэг”
дэлхийн ураны хэрэгцээ жилдээ 66.5 мян.тонн гэж үзвэл одоогоор нээгдсэн ордууд
70-80 жилийн хэрэглээ хангана гэж тооцсон байна.
Дэлхийн ураны нөөцийн 96% нь Австрали, Канад, Казахстан, Өмнөд Африк,
Бразил, Намиби, Узбщкистан, АНУ, Нигер, ОХУ-д нээгджээ. Эдгээр орнуудаас
ураны орд ашиглалтаараа Казахстан Улс 39%-иар, Канад, 22% -иар, Австрали
10%-иараа дэлхийд тэргүүлдэг ажээ. Түүнчлэн нээгдсэн нөөцөөрөө ч энэ 3 улс
тэргүүлдэг байна.
Байгалийн байдлаараа байгаа ураны ордуудын нөөцийг “мэдэгдэж буй ердийн”
буюу хэмжээ нь тодорхой, олборлоход хялбар нөөц баялаг, байгаа нь мэдэгдэж
байгаа ч ашиглагдаагүй буюу “нээгдээгүй ердийн” нөөц баялаг гэж үндсэн хоёр
хэсэгт ангилдаг байна. Харин “ердийн бус” нөөц баялагт бага агуулгатай, олборлох,
ашиглахад зардал ихтэй буюу шинэ арга технологи шаардаж буй фосфорит, далайн
ус, уранлаг нүүрсний үнс, далайн эргийн зарим газрын тосонд агуулагддаг нөөцийг
оруулдаг ажээ.
437
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Дэлхийн ураны 96%-ийг үйлдвэрлэдэг 10 оны байршил. Монгол Улс ураны нээгдсэн
нөөцөөр дэлхийд 12-т ордог.
Хятадын Шиалунтан, Далунтан, Кайюанийн нүүрсний цахилгаан станцуудын
үнсэнд хийсэн судалгаагаар зөвхөн Шиалунтаны станцын 160-180 ррм ураны
агуулгатай үнсний овоолгоос 2 мян.тонн уран гарган авч болох нь харагджээ. Монгол
Улсын зүүн бүсийн хүрэн нүүрсний ордууд бага хэмжээний ураны агууламжтай
гэдэг.
Дэлхийн цөмийн түлшний багахан хэсгийг дахин боловсруулалтаас гарган
авсаар байв. “Хүйтэн дайны” үеийн цөмийн зэвсгийг задлахад гарсан плутони
ашиглах “Сая тонноос Сая тоннватт” гэсэн хөтөлбөр 2013 он дуустал хэрэгжиж
байв.
Цөмийн эрчим хүчээр хэрэглээгээ хангадаг улс орнууд одооноос ураны
нөөцийн хэмжээ, хэрэглээнд анхаарлаа хандуулж эхэлжээ. Эдийн засгийн хамтын
ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/, Цөмийн эрчим хүчний агентлаг /
NEA/, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг өнөөгийн хэмжээ нь тодорхой,
эдийн засгийн үр ашигтай байгаа ураны үнэ 130 кг/$ байхад 100 жилийн хэрэгцээ
хангана, Австралийн Ураны нийгэмлэг өнөөгийн жилийн хэрэгцээ 66.5 мян.тонн
байгаа түвшингээр 70 жил ашиглах 4.7 сая тонн нөөц байгаа гэж тус тус үзжээ.
Зарим судлаачид өнөөгийн хэрэглээний түвшинд олборлоход 42-72 жилийн дотор
дуусч магадгүй гэж үздэг бол зарим нь далайн уснаас гарган авсан Уран-238-аар
тэжээгдэх түргэн баяжуулагч реакторууд хэрэглээний төгсгөлгүй боломж олгоно
(Бернард Коен, физикч, 1983) гэж байдаг ажээ. Энэ төрлийн судалгаа ч хийгдэж
байдаг байна.
Ураны олборлолт өсөж буурах цикл шинжтэй бөгөөд 2009 онд цөмийн эрчим
хүчний хэрэглээний 80%-ийг уурхайгаас хангадаг байсан бол 2017 онд 93% болж
нэмэгдсэн ч дэлхийн цөмийн түлшний үнэ 2013-2018 онд харьцангуй тогтвортой,
17.6 кг/$ байжээ.
Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг багасгана хэмээн эрчим хүчний уламжлалт
эх үүсвэр болсон нүүрсний цахилгаан станцууд, технологийн бус шалтгаанаар
438
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гарсан ослын улмаас цөмийн цахилгаан станцуудаа хаах, байгаль орчинд халтай
гэж усан цахилгаан станцууд барихаа хойш тавин сэргээгдэх эрчим хүч буюу
үүлтэй, үүлгүй тэнгэрийн нар, үлээхгүй байгаа салхийг өдөн өвсний чийг хөөж
цөлжилтөнд хувь нэмрээ оруулж байдаг салхинд найдаж эхэлсний үр дагаварыг
сүүлийн хоёрхон жилийн дотор дэлхийн эдийн засаг мэдэрч байна.
“Дайран дээр давс” гэгчээр дэлхийн том гүрнүүд газар нутаг, эрдэс баялаг,
эрчим хүчний төлөөх өрсөлдөөнөө улайн цайн шинэ шатанд гаргаснаар дэлхий
даяар эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийн дутагдалтай нүүр тулан бүс нутгийн
дайны, бүр цөмийн дайны ирмэгт тулж ирсэн нь ураны зах зээлийг тэлэхэд хүргэх
нь дамжиггүй юм.
Хүчирхэг гүрнүүдийн эрдэмтэн судлаачид хорвоог гийгүүлэх нар мэт өөрийгөө
тэтгэн эрчим хүчний эцэслэж дундаршгүй эх үүсвэр болох цөмийн “бяцхан нар”
бүтээх онолын судалгаа, оролдлого хийж хүчирхэг коллайдор байгуулж эхэлсэн
ч дэлхий даяар өнөөгийн түвшинд ажиллаж байгаа цөмийн эрчим хүчний
цахилгаан станцуудын гол түлшний түүхий эдийн хайгуул олборлолтоо тасралтгүй
үргэлжлүүлсээр байна.
Эх орны эрдэс баялгийн боломжийг мэддэг монголын геологи, уул уурхайн
салбарын инженерүүд эрчим хүчний гол эх үүсвэр, ирээдүйн тулгын гал болох ураны
хайгуул, олборлолтонд идэвхитэй оролцож байна. Тэдний нэг нь Монгол Улсын
зөвлөх инженер, техникийн ухааны доктор Баянтөрийн Бат-Очир юм. Тэрээр ураны
хайгуул, олборлолтын ажилд хүчээ сорьж “Гурвансайхан” компанид ажилласаар
даруй 14 жил болжээ. Энэ хугацаанд ураны хайгуул, олборлолтын амаргүй ажлын
гүнд орж эерэг, сөрөг, сайн муу талыг судлан яггүй хүндрэл бэрхшээл туулж байжээ.
Энэ ажлынх нь үр дүн Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн судалгааны
институтэд цөмийн судалгаа хийж байсан Академич Н.Содном /геофизикч
мэргэжилтэй байсан/, Х.Намсрай нарын Монгол Улсад атомын цахилгаан станц
барих мөрөөдлийг биелүүлэх залуусын гарааны алхам болох биз ээ.
Доктор Б.Бат-Очирыг “Гурвансайхан” компанийн ураны хайгуул судалгааны
ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү манай саналыг хүлээн авч ирүүлсэн
өгүүллийг бүрэн эхээр нь хэвлэн танилцуулж байна.
“Хамтарсан “Гурвансайхан” компани:
Өчигдөр, Өнөөдөр...
:
Монгол улсад ураны хайгуул судалгааг үндэсний
мэргэжилтнүүдийн оролцоотой анхлан хийж эхэлсэн
компани бол Гурвансайхан ХХК юм. Энэ компани өнөөдөр
28 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж,
гадаадын хөрөнгө оруулалтаар 40 гаруй сая долларын
хайгуул судалгааны ажил явуулан гидрогени гарал үүсэлтэй
4 орд газарт 23 мян.т орчим ураны нөөцийг тогтоосон
амжилттайгаар уул уурхайн салбар Монгол улсад үүсэж
хөгжсөний 100 жилийн ойтой золгож байна.
Гурвансайхан компани нь өнөөдөр Хайрханы орд дээр
газрын доор уусгах аргаар олборлолт явуулдаг 1000т
бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулахаар зураг төслөө
439
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
захиалан хийлгэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн шат луу шилжихээр бүхий л
бэлтгэлээ ханган ажиллаж байна.
“Гурвансайхан” ХХК нь 1994 оны 1 дүгээр сарын 14-нд Монголын говийн бүс
нутагт ураны ордын хайгуул судалгааг хийх зорилгоор албан ёсоор байгуулагдсан
гадаадын болон төрийн өмчийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани юм.
Зах зээлийн системд шилжсэн, улс орны эдийн засаг туйлын хүндрэлтэй
90-ээд оны эхэн үед АНУ-ын Энержи фьюлз компаниас анхдагч 4 сая долларын
хөрөнгө оруулалт татаж Монгол улсын Засгийн газар Эрдэс баялгийн яамаар
дамжуулан хэлэлцээ хийж, ОХУ-ын ураны Геологразведка концернийг оруулан
Монголын төрийн өмчийн хувь оролцоог хангасан 3 талын хөрөнгө оруулалттай
байгуулагдсанаар ураны хайгуул судалгааны энэ компани бий болсон нь зах зээлд
орж буй манай улсын уул уурхайн салбарт гарсан их зоримог шинэлэг шийдвэр
байсан юм.
Компани байгуулах үйл ажиллагаа 1993 оны сүүлийн хагаст явагдсан
бөгөөд АНУ-ын иргэн Уолс Мэйс болон Монголын талаас ГУУЯ-ны Геологийн
асуудал хариуцсан орлогч сайдаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан
З.Барас, тухайн үеийн Эрдэс баялгийн яамны сайд Д.Цогбаатар, Геологийн
асуудал хариуцсан хэлтсийн дарга Д.Санжаадорж, Геологийн албаны дарга
Г.Жамсрандорж, геологич О.Чулуун нарын идэвх чармайлтын үр дүнд энэ
компани амжилттай байгуулагдаж тэр үеийн Худалдаа, үйлдвэрийн яамнаас
компанийнхаа гэрчилгээг хүлээн авч байсан юм.
Гурвансайхан ХХК-ийн анхны захирлаар ажиллаж байсан З.Барас нь 1976
оноос 1990 он хүртэл геологи хайгуулын асуудал хариуцсан орлогч сайдаар олон
жил үр бүтээлтэй ажиллаж байсан эрдэс баялгийн салбарын шилдэг
мэргэжилтнүүдийн нэг бөгөөд тус компанийн үүсэл хөгжил, үйл ажиллагааг
тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Компани байгуулахад тухайн үеийн Засгийн
газрын шийдвэрийн дагуу Эрдэс баялгийн яамтай
3 талт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр эхний
шатны хөрөнгө оруулалтыг Америкийн тал бүрэн
хариуцах, Оросын тал ураны чиглэлээр өмнө нь
хийгдэж байсан судалгааны ажлын материалыг гаргаж
өгөх, судалгааны арга зүй болон инженер техникийн
ажилтнуудаар хангах үүргийг хариуцах, Монголын
тал ураны хайгуул судалгаа явуулах нөхцөл боломжийг
хангаж хайгуулын талбайг гаргахаар талууд үүрэг,
хариуцлага, хувь оролцоог харилцан тохиролцсон
болно. Өнөөдөр Америк, Оросын талын хувь оролцоог
Канадын Денисон майнис корпораци эзэмшиж байсныг
2015 оноос Чех улсын Ураниум Индастри компани
Гурвансайхан ХХК-ийн шилжүүлэн авсан бөгөөд Монголын талыг уул уурхайн
анхны захирал З.Барас асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
болох яам Геологийн судалгааны төвөөр дамжуулан эзэмшиж байгаад 2009
оноос Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Мон-Атом ХХК-ийг байгуулан түүнд
эзэмшүүлэх болсон. Гэхдээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний Засгийн газрын
тогтоолоор Монголын талын хувь оролцоог Эрдэнэс Монгол компани бүрэн
хариуцахаар болсон.
440
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Монголын талын төрийн өмчийн оролцоо Гурвансайхан ХХК байгуулагдсан
1994 оноос өнөөдрийг хүртэл 15%-аар хадгалагдаж ирсэн ба 2016 онд нөөц
тогтоолгосон орд газрууддаа ашиглалтын лицензийг авахад энэ хувь эзэмшил
нь Цөмийн энергийн тухай хуулийн 5.2 заалтын дагуу 34% болох ёстой юм.
Энэ дагуу Гурвансайхан ХХК болон түүний хөрөнгө оруулагч Ураниум Индастри
компаниас Цөмийн энергийн комиссын ажлын албанд олон удаа хүсэлт тавьсан
боловч Денисон майнес компаниас 85%-аа авахдаа төлбөр тооцооны маргаантай
байсан гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл дээрх Монголын талын хувь оролцоог
бүрдүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байна. Компанийн оролцогч талууд ямар
нэг маргаантай байдалд байгаа нь гол биш бөгөөд Монгол улсын хувь оролцоо,
эрх ашиг хуулийн хүрээнд хангагдаж байх нь чухал асуудал юм.
“Гурвансайхан” ХХК өнөөдрийг хүртэл ураны хайгуул судалгааны ажлыг
дээрх гэрээнд тусгагдсан 4 талбайдаа тогтвортой явуулж ирсэн ба эдгээр 4
талбай тус бүрд шинэ төрлийн ураны ордыг нээн илрүүлж, нөөцийг нь Улсын
эрдэс баялгийн санд албан ёсоор бүртгүүлээд байна.
Тухайлбал “Гурвансайхан” ХХК нь Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил
сумдын заагт орших Чойрын хайгуулын талбайд Хараатын ордыг нээж 7.2 мян.т
ураны нөөцийг Улсын нөөцийн санд анх удаа 2009 онд бүртгүүлсэн бөгөөд мөн
аймгийн Өлзийт сумын Буянт багийн нутагт орших Хайрханы ордыг ч мөн дээрх
ордтой хамт нөөцийг нь тогтоож хайгуулын тайланг 8,4 мян.т мяталл ураны
нөөцтэйгөөр 2009 оны 9 дүгээр сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр
хэлэлцүүлэн баталгаажуулсан юм.
“Гурвансайхан” ХХК-ийн өөр 2 хайгуулын талбайд байгаа орд газрууд болох
Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь Гурвансайханы орд (сумын төвөөс зүүн
урагш 12 км-т оршдог) болон Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын
зааг нутагт орших Өлзийтийн ордууд дээр 4.2 ба 3.1 мян.т ураны нөөцийг тус
тус тогтоож улсын нөөцийн санд 2012 онд албан ёсоор бүртгүүлсэн.
Геологи хайгуулын “Round up” чуулга уулзалтаас Гурвансайхан ХХК-ийг
2014 онд оны шилдэг орд нээгч компаниар шалгаруулан зарлаж батламж олгосон
билээ.
Хайгуул судалгааны ажлыг 2006 оноос хойш Канадын хөрөнгө оруулагч
Денисон майнис компанийн Гүйцэтгэх захирал Рон Хокштейн болон Терри
Ветц нар голлон чиглүүлж байсан ба Гурвансайхан ХХК-ийн Ерөнхий геологи
А.Будунов(компани байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа),
ахлах геологи Л.Ганболд, М.Гречухин, гидрогеологи Н.Мөнхбаатар нар арга зүйн
хувьд удирдан хэрэгжүүлж байв. Хайгуул судалгааны ажилд геологи Даваадорж,
Цэнддорж, Тэгшээ, Мөнхзул, Мөнхбаясгалан, Оюунчимэг зэрэг олон залуу геологи
оролцон ажилласан юм. Өрөмдлөгийн ажлыг Танан ХХК болон Орд гео ХХК-ууд
голлон гүйцэтгэсэн бөгөөд картажийн ажлыг Геосан ХХК хариуцан ажиллаж
байв.
Уул уурхайн инженер миний бие 2008 оноос хөрөнгө оруулагчийн санаачилгаар
Гурвансайхан ХХК-ийн захирлаар ажилласан бөгөөд нөөцийн тайланг удирдан
боловсруулах ажлыг гүйцэтгэж Хараат, Хайрханы нөөцийн тайланг 2009 онд
боловсруулан амжилттай хамгаалсан билээ. Гурвансайхан, Өлзийтийн тайланг
2010 онд боловсруулж дууссан боловч яам, агентлагийн зарим ажилтны хүнд
суртлаас шалтгаалан хойшилсоор 2012 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр
хамгаалсан. Нөөцийн тайлангийн дараа газрын доор уусгах технологи бүхий
441
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
уурхайн анхны ТЭЗҮ-ийг Хайрхан, Хараатын ордууд дээр нэгтгэн боловсруулсан
бөгөөд энэ ТЭЗҮ-ийн технологийн хэсэгт АНУ-ын Тетратех компанид хийгдсэн
технологийн бүдүүвчийг ашигласан юм. Мөн уг орд газрууд дээр 1994-1998 онд
явуулсан технологийн туршилтын үзүүлэлт техник-эдийн засгийн үндэслэлд
боловсруулахад чухал мэдээлэл болсон юм. Уусган олборлох геотехнологи бүхий
энэ үйлдвэрийн ТЭЗҮ нь 500т шар нунтаг гаргах хүчин чадалтай хийгдсэн бөгөөд
үндсэн үйлдвэр нь Хайрханы орд дээр байх ба Хараатын ордыг салбар хэсэг
байдлаар ашиглахаар тооцооллыг хийсэн. Энэ ТЭЗҮ-ийг Гурвансайхан ХХК 2014
оны 6 дугаар сарын 24-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр амжилттай
хамгаалсан билээ.
Гурвансайхан ХХК-ийн ураны хайгуулын туршилт судалгаа болон нийт
хайгуулын ажлыг амжилттай зохион байгуулахад 1995 оноос тус компанид
ажилласан Гурвансайхан ХКК болон Денисон майнз Монголиа ХХК-ийн
Захирлаар ажиллаж байсан туршлагатай геодезийн инженер Д.Самбалайбатын
хөдөлмөр зүтгэл гол үүрэгтэй байсан. Мөн компанийн техникийн бичиг баримт
боловсруулахад Гурвансайхан ХХК-ийн анхны захирал З.Барас сайдын охин
Б.Ариунаа байгаль орчин, хяналт шинжилгээ, зураг зүй зэрэг олон чиглэлд идэвх
чармайлттай ажиллаж байв. Компаийн санхүүг 2007 оноос хойш ажилласан
Н.Уранчимэг эмх цэгцтэй хөтлөн явуулж иржээ. Мөн компанийн хөрөнгө
оруулагчийн АНУ-ын Денвер дэх оффист ажилласан Баттөмөр компанийн
мэдээллийг зөв хадгалах, хайгуулын болон геофизикийн ажил дэх компьютер
техник хангамжийг бүрдүүлэхэд идэвх чармайлттай ажилласан билээ.
Орд газрууд дээр нөөц тогтоох хээрийн хайгуулын ажлын эхний шат 2012
он хүртэл явагдсан бөгөөд Гурвансайхан ХХК-ийн орд газрууд дээрх нөөц
Гурвансайханы ордоос бусад үлдсэн ордууд дээр хамгийн багадаа 3 дахин өсөх
магадлалтай бөгөөд орчин үеийн шинэлэг технологи болох газрын доор уусгах
аргаар эдгээр орд газруудыг бүрэн ашиглах боломжтой юм. Компани анх
байгуулагдсан 1994 онд болон 1996 онд Хараатын орд дээр уусган олборлох
аргыг тодорхой цооногийн систем дээр амжилттай туршсан ба 1998 онд
шинээр нээсэн Хайрханы орд дээр ч уг туршилтыг амжилттай явуулсан юм.
Хэдийгээр эдгээр туршилт нь ордыг газрын доор цооногоор уусгах аргаар
явуулсан бодит туршилт гэдэг боловч ашигласан тоног төхөөрөмж болон
бүрдүүлсэн дэд бүтцийн систем, олборлосон ураны эрдсийн хэмжээгээр хагас
үйлдвэрлэлийн туршилтын түвшинд хийгдсэн байна. Үүгээр уусгалтын хурд,
уусмалын исэлдүүлэлт, уусмалд шингэсэн эрдсийн хэмжээ зэрэг нарийвчилсан
үзүүлэлтээр тухайн туршилт явуулсан орд газруудыг уг арга технологиор
бүрэн ашиглах боломжтойг тогтоосон нь Монгол улсын уул уурхайн салбарт
шинэ түүхий эдийг шинэ технологиор олборлох боломж нөхцөлийг анх удаан
нээн өгснөөрөө нэн ач холбогдолтой юм. Эдгээр туршилт судалгаан дээр
Эрхүүгийн Сосновгеологи экспедицийн туршлагатай мэргэжилтнүүдийг монгол
мэргэжилтнүүд дагалдан амжилттай ажилласан билээ. Тухайлбал гидрогеологи
Ган, Красновский, туршилтын ажлыг удирдсан Дементев, геофизик Овсов
зэрэг олон мэргэжилтнүүд оролцон ажилласан бөгөөд нийт туршилт судалгааг
Рудченко удирдан явуулсан юм. Туршилтанд ашигласан үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмжийг 1994 онд зах зээлийн хүнд бэрх нөхцөл бүхий тухайн үед ОХУ-аас
амжилттай бүрдүүлэн авчирч угсран ашигласан нь бас маш том амжилт байв.
442
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмж
Орд газруудын нөөцийг
тогтоосны дараа ашиглалтын
тусгай зөвшөөрөл авахад
шаардлагатай баримт бичиг
болох ТЭЗҮ боловсруулах ажил дээр
2012 оноос компани ажилласан
бөгөөд компанийн ерөнхий
инженерийн удирдлага дор 2014
онд анхны ТЭЗҮ-ийг боловсруулан
амжилттай хамгаалсан ба
Хайрхан, Хараатын ордоос гадна
мөн Өлзийт, Гурвансайханы ордуудыг ашиглах ТЭЗҮ-ийг ч мөн захиалан удирдаж
хийлгэсэн нь тухайн ордууд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад үндсэн
баримт бичиг болсон юм.
Хайрханы ураны үйлдвэр нэртэй анхны ТЭЗҮ нь Хайрхан, Хараатын орд
газруудыг хамтад нь ашиглах ба нийт 15 жил ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын
хэмжээ нь 140 сая ам.доллар болох тооцоо байв. Энэ үйлдвэрийн эцсийн
бүтээгдэхүүн гаргах төв хэсэг нь Хайрханы орд дээр байх бөгөөд Хараатын
ордыг олборлолтын дагуул хэсэг байдлаар ашиглахаар төлөвлөж байсан. Мөн
Гурвансайхан болон Өлзийтийн орд газруудыг ч мөн дагуул үйлдвэрээр ашиглах
бөгөөд эцсийн бүтээгдэхүүнийг Хайрханы үйлдвэрт гаргахаар тусгасан бөгөөд
Гурвансайханы ордоос жилд 100т уран агуулсан шар нунтаг олборлохоор
тусгасан ба ТЭЗҮ нь 2015 оны 7 дугаар сард ЭБМЗ-өөр хэлэлцэгдэн дэмжигдэж
байв. Харин Өлзийтийн ТЭЗҮ-ээр жилийн 200 т шар нунтаг гаргах хэмжээний
олборлолт хийгдэх бөгөөд мөн 2015 оны 3 дугаар сард ЭБМЗ-д хэлэлцүүлж
батлуулсан юм.
Хайгуул судалгааны ажлын зэрэгцээ Гурвансайхан компани байгаль орчныг
хамгаалах ажлыг системтэй явуулж ирсэн бөгөөд бүх тусгай зөвшөөрлийн
талбайд байгаль орчны ерөнхий үнэлгээг хийлгэж Хайрханы ордыг ашиглах
төсөлд зориулан ийм төсөлд зориулсан анхны байгаль орчны нарийвчилсан
үнэлгээг Эко трейд ХХК-аар хийлгэж БОЯ-аар 2011 онд батлуулсан бөгөөд энэ
үнэлгээгээ тодотгон 2021 онд Эко
сервис ХХК-аар дахин үнэлгээ хийлгэн
батлуулсан. Мөн туршилт судалгаа
явуулсан Хайрхан, Хараатын ордууд
дээр газрын доорх усны шинж чанар
болон агаар, хөрсний цацрагжилтын
байдалд хяналтын ажлыг 1999-2000
онд доктор Ш.Гэрбиш, Н.Норов нараар
хийлгэж байсан бөгөөд энэ ажлыг А.
Намхай захиралтай байгаль орчны
компани хариуцан гүйцэтгэсэн.
Доктор Н.Норов, А.Намхай нар Хараат, Хайрханы ордын талбайд
Хайрханы орд дээр, 2000 он байгаль орчны суурь судалгааг олон
улсын Аква тера компани Монголын Ус-
Оюу компанитай хамтран 2010-2011
443
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
онд хийж бүрэн хэмжээний судалгааны тайланг талбай бүрээр гаргуулсан бөгөөд
энэ тайланд жилийн турш хийгдсэн дээжлэлт ажиглалтын үзүүлэлтүүдийг
нэгтгэн гаргасан нь тухайн орд газруудын экологийн нөхцөл байдлыг тодотгох
чухал ажил болсон.
Ураны дэлхийн зах зээл дээрх үнийн уналт болон манай улсын хууль эрх зүйн
орчны таатай бус нөхцөлөөс шалтгаалан Канадын Денисон майнис компани
өөрийн хувь оролцоог Монгол улсын Засгийн газарт зарах саналыг түншлэгчийн
хувьд 2014-2015 онд тавьсан бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэхийн
дэд дарга Цог-Очироор ахлуулсан ажлын хэсэг гарч нөхцөл байдлыг судлан үзэж
Цөмийн энергийн комиссын хурлаар хэдэн удаа хэлэлцсэн боловч төслийн дийлэнх
хувьцааг худалдан авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Харин 2015 онд Чех улсын Ураниум Индастри компани хувьцааг худалдан
авахаар санал гарган хэлцэл хийж Цөмийн энергийн комиссоор энэ асуудлыг
хуулийн дагуу дэмжсэнээр Гурвансайхан ХХК-ийн 85%-ийн эзэмшигч болж 2016
оноос компанийг бүрэн эзэмшиж санхүүжилтыг хариуцан ажиллах гадаадын
хөрөнгө оруулагч болсон билээ.
Гурвансайхан ХХК нь 2011 оноос нөөц тогтоосон орд газрууддаа ашигт
малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг гарган хуулийн дагуу бүх
материалыг бүрдүүлэн Цөмийн энергийн газарт өгсөн бөгөөд 2012 оноос тусгай
зөвшөөрөл олгохыг хориглох Ерөнхийлөгчийн шийдвэр гарч тусгай зөвшөөрлөө
авч чадаагүй хүлээгдсэн юм. Харин 2015 онд Цөмийн энергийн газар татан
буугдсанаар Ашигт малтмалын газарт цацраг идэвхит ашигт малтмалыг
ашиаглах тусгай зөвшөөрлийг олгох асуудал шилжин ирсэн. Энэ үед өгсөн хүсэлт,
материалаа сэргээн 2016 оны 9 дүгээр сард Гурвансайхан ХХК нь Францын
Арева компанитай хамт нөөцийг нь тогтоосон 4 орд газрууддаа ашиглалтын
тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу Ашигт
малтмалын газартай орд ашиглах гэрээг 2016 оны 11 сард байгуулсан юм.
Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тул хөрөнгө оруулалт хийж
үйлдвэр байгуулах чиглэлд ажиллах шаардлага гарсан бөгөөд энэ талаар хөрөнгө
оруулагч Ураниум Индастри компани анхааран ажиллаж эхэлсэн.
Чехийн Ураниум индастри компанийн ТУЗ-ын дарга Милан Клечко, гишүүн
Сергей Улишенко болон Мартин Кадлиц нар компанийн үйл ажиллагаанд
дэмжлэг үзүүлэн хөрөнгө оруулагч талын өмнөөс хариуцаж ажиллаж байв. Гэхдээ
тодорхой шалтгаан, санхүүгийн нөхцөл байдлын улмаас 2021 оныг дуустал
компанийн төслийн хөгжүүлэлтэд том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж
чадаагүй бөгөөд зөвхөн талбайнуудын булангийн цэгүүдийн шав тэмдгийг
тодотгон тогтоох, Мон-Атомтай Ураниум Индастри компанийн хамтран
эзэмшдэг Хэнтий аймаг дахь Холбоогийн талбайд урьдчилсан хайгуулын ажлыг
гүйцэтгэх, Хайрханы туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхайн хүрээлэнтэй
хамтран боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэж байв. Энэ үед компани хэмнэлтийн
горимоор 4 хүнтэй ажиллаж байсан бөгөөд хайгуулын 2 кемпээ гэрээт харуулаар
хамгаалуулан хэвийн байдлыг нь хадгалж ажилласан. Тухайн үеийн компанийн үйл
ажиллагааг менежер Б.Аварзэд, маркшейдэр Г.Энхжаргал нар бүхий л төрлийн
ажлыг цаг харгалзалгүй хийж гүйцэтгэж ирсэн ба санхүүгийн асуудлыг нягтлан
бодогч Л.Даваа хариуцан ажиллаж байв. Компанийн гүйцэтгэх удирдлагаар
Б.Бат-Очир миний бие 2008-2021 онд ажиллажээ.
444
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хөрөнгө оруулагч болох Ураниум Индастри компани Казакстаны Казатомпром
компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулан 2017 онд тэдний Өндөр
технологийн институтэд 200 т уран олборлох туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ,
техникийн төслүүдийг захиалан боловсруулсан.
Ураны үнэ дэлхийн зах зээл дээр сэргэж байгаа 2022 онд Гурвансайхан ХХК-
аас Хайрханы ордын нөөцийг нэмэгдүүлэхээр 60 мян.тууш метрийн өрөмдлөгийн
ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2023 оноос үйлдвэрийн барилгын ажлыг
эхлүүлэхээр идэхтэй ажиллаж байна.
Гэсэн хэдий ч өнөөдөр уран хортой, үйлдвэр байгуулахгүй гэсэн иргэний
хөдөлгөөний нэр барьсан эсэргүүцэл өнөөгийн монголын нийгэмд мэр сэр
үзэгдэж байгаа нь шинэ түүхий эд олборлон цөмийн эрчим хүчинд шилжих боломж
нөхцөлийг хомсдуулж байгаа нь хөгжүүлэх боломжтой хоёр төслийн нэг болох
Гурвансайханы ураны хайгуул олборлолтод саад болж болзошгүй тул Засгийн
газраас илүү анхаарал хандуулан ажиллах асуудал өнөөдөр шаардагдаж байна.
Гурвансайхан компанийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон Дундговь,
Сүхбаатар аймгуудын нутаг дахь уран 4 орд газруудад тогтоосон нөөцийг
ашиглаж дунд зэргийн хүчин чадалтай үйлдвэр байгуулбал 30 гаруй жил ажиллах,
нөөцийн өсөлтийг тооцвол 50 жилээс доошгүй ажиллах боломжтой болох
бөгөөд олборлосон түүхий эдийг түшиглүүлэн өндөр технологийн эрчим хүчний
үйлдлвэрлэлийг бий болгох нь манай улсын хөгжлийн стратегийн гол асуудлын
нэг юм.
Доктор Б.Бат-Очир
3. ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮД БОЛОН БУСАД...
Хүмүүсийн ая тухтай амьдрах хүсэл, өрсөлдөөн, сонирхлыг байнга даган хөгжиж
ирсэн шинжлэх ухаан, технологийн дэвшил химийн элементийн үелэх системд орон
зай эзлэж байснаас цаашгүй шахам байсан газрын ховор элементүүдийн хэрэглээ
21-р зууны эхнээс огцом өсөв. Энэ бол цахим технологид гарсан хувьсгалын үр
нөлөө байлаа.
Өнөө үед хөгжингүй орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг
тодорхойлдог стратегийн түүхий эдийн хэмжээнд ч хүрч үнэ ханшаа өсгөж чаджээ.
Иймээс тархац ихтэй ч эрдсийн найрлагад өчүүхэн төдий оршиж ялгаж авах нарийн
технологи шаарддаг эдгээр бодисыг эрж хайх, олборлох, баяжуулан цэврээр гарган
авах өрсөлдөөн өрнөж байна.
Дэлхийн 30 гаруй орны нутаг дэвсгэрт газрын ховрын оксидын 100 сая орчим
тонн нөөцтэй орд, илэрцүүд байдаг бол эдгээрийн 90 гаруй хувь нь БНХАУ-д
бүртгэгджээ. Энэ байдал тус улсын эрчимтэй хөгжлийн шаардлагаар ийм төрлийн
хүдрийг олборлох, боловсруулах техник технологи хурдацтай хөгжүүлэх, улмаар
дэлхийн зах зээл дээр давамгайлал бий болгожээ.
Бусад орнуудын газрын ховор элементийн оксидийн жилийн хэрэгцээ 2015 онд
80000 тонн байхад БНХАУ экспортлох оксидын хэмжээгээ хязгаарлан 35000 тонн
орчим болгосон нь цахим технологи хөгжсөн орнуудын хувьд шинэ ордууд нээх,
ашиглахад дэмжлэг үзүүлэх шаардлага үүсгэжээ. Дэлхийн зах зээлийн хэрэглээ
2019 онд 210 мянган тонн болж нэмэгдсэн байна.
445
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Жил бүр Канадын Торонто хотноо зохион байгуулагддаг хайгуулч, олборлогчдын
/PDAC/ 2022 оны чуулга уулзалтаар газрын ховор элементийн хайгуул олборлолтонд
онцгой анхаарал тавьжээ.
Өнөөдөр Австрали улс критикал минералын олборлолт, үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэхэд 360 сая ам.долларын санхүүжилтээ зарлаад байна.
Австралийн санхүүжүүлэх төслүүдэд газрын ховор метал ялгах, аккумуляторын
түүхий эдийг боловсруулах, ванади боловсруулах зэрэг чухал хөрөнгө оруулалтууд
багтсан. Чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх компаниудаа ч шинэ
зах зээл рүү түрж оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Австрали улс нь дэлхийн литийн 50%-ийг үйлдвэрлэхийн зэрэгцээ кобальтаар
хоёрдугаарт, газрын ховор элементийн нийлүүлэлтээр дөрөвдүгээрт ордог боловч
энэ чиглэлээр 360 сая ам.долларын санхүүжилт нэмж хийхээр болжээ.
Монгол орны нутаг дэвсгэр дээр газрын ховор элементийн 5 орд, 71 илэрц,
246 эрдэсжилт бүхий цэг байдгаас одоогоор судлагдсан Мушгиа худаг, Лугийн гол,
Халзан бүргэдэй, Хотгорын ордууд 6,6 сая тоннын нөөцтэй бөгөөд газрын ховор
элементийн бүлэгт багтдаг 17 металл бүгд байдаг ажээ.Гэхдээ Монгол орны газрын
ховор элементийн ордууд нь дэлхийн хэмжээнд агуулга, нөөцөөрөө дунд зэрэгт
ордог байна.
Монгол Улсын Засгийн газар дэлхий даяар газрын ховор элементийн эрэлд
гарсан 2010 оноос эдгээр ордуудаа ашиглах боломжийг судлаж эхэлсэн байна.
Төрийн ордонд 2012 оны 12-р сарын 17-нд Үндэсний хөгжил, шинэтгэлийн
хорооноос ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс
баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөртэй хамтран “Газрын ховор
элемент, стратегийн металлын олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалт, семинар
зохион байгуулжээ. Тухайн үеийн ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний газрын
дарга Ц.Даваадорж “Монгол газрын ховор элементийн салбарт дэлхийн зах зээлд
томоохон тоглогч болох замаар бусад салбараа хөгжүүлж, олон тулгуурт хүчирхэг
эдийн засагтай орон болох боломжтой” гэж байв. Энэ уулзалтын үеэр энэ төрлийн
түүхий эдийг олборлох, боловсруулах нь уул уурхайн үйлдвэрлэл гэхээс илүү хими-
технологийн нарийн нийлмэл процесстой, байгаль орчны нөлөөллийн дээд зэргийн
мониторинг шаардах үйлдвэрлэл бөгөөд өнөө маргаашгүй хэрэгжүүлчихдэг төслүүд
биш гэдгийг дотоод, гадаадын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байжээ.
Энэ бүгд бэлчээрийн мал аж ахуйтай, ашигласан газраа нөхөн сэргээх чадвар
хомс монголчууд ойрын үед энэ талаар тодорхой шийдвэр гаргах цаг болоогүй
байсныг харуулсан юм. Гэхдээ гадаадын зарим компаниудын төлөөлөгчид яаралтай
ашиглаж эхлэх нь зүйтэй гэж зөвлөх нь ч байв.
Үүнээс хойш 7 жилийн дараа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар
сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн
Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор
Монгол Улсын газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах
боломжийг бий болгох зорилготой “Газрын ховор элементийн судалгааны төслийн
нэгж”-ийг байгуулжээ. Тус төслийн нэгжид газрын ховор элементийн хүдрийг
баяжуулах, хими технологийн аргаар боловсруулах судалгааг олон жил гүйцэтгэсэн
доктор А.Хаумдас, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн дэд профессор,
доктор Д.Энхбат зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Төслийн нэгж тодорхой талбай
дээр геологийн эрэл хайгуул, хүдрийн баяжуулалтын технологи, баяжмалын
446
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гидрометаллургийн боловсруулалтын технологийн асуудлыг иж бүрнээр нь шийдэж,
дэлхийн зах зээлийн шаардлага хангасан газрын ховор элементийн дан исэл гарган
авахыг зорьж байгаа нь ойлгомжтой ч зардлын эх үүсвэр тодорхойгүй байна. Гэхдээ
МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн үндсэн түүхий эд болох
литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд
оруулах оруулна” гэж тусгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2020-2024
онд “Газрын ховор элементийн хөтөлбөр”-ийг боловсруулах, хоёр үе шаттайгаар
хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа билээ. Үүнд зэс-молибденийн порфирын
ордын хүдрээс дайвар бүтээгдэхүүн болж гардаг Ренийг зэс-молибдени, зэс-алтны
баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төсөлд ялган авах асуудал
дэвшигдэн гарна. Эрдэнэт, Оюу Толгой, Цагаансуварга, Баянхонгорын Хөвийн хар,
Зуун модны ордуудын баяжмалууд рени үйлдвэрлэх боломж олгох ажээ. Рени нь
өндөр температурын боловсруулалт, цахим тоног төхөөрөмж үйлдвэрлэх, газрын
тосны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд катализатр болон ашиглагддаг байна.
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”, Монгол-Германы
хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай газрын ховор элементийн
сургалт судалгаа, дадлага туршлага солилцох, техник технологийн талаарх
мэдээлэл, мэргэжилтэн солилцох зорилгоор хамтран ажиллах санамж бичиг
2021 оны 3-р сарын 22-нд байгуулжээ. Түүнчлэн 2021 оны 12-р сард БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Баян-Овоогийн газрын ховор элементийн үйлдвэрүүдтэй танилцаж,
хамтран ажиллах боломжийг судалсан байна. Өнөөгийн байдлаар Төслийн нэгж
нь үйлдвэрлэл цогцоор нь явуулах талбайн сонголт хийгээд ХБНГУ, Япон улсын
талтай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
4. ЛИТИ
Дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдлийн гол буруутан болоод байгаа
нүүрсний хэрэглээ, дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг ойрын үед халах
оролдлогод тус болох нэн чухал түүхий эд нь лити болжээ. Энэ металл бусдаасаа
хамгийн хөнгөн төдийгүй энерги хуримтлуулах чадвараар хамгийн сайнд ордог
тул гэр ахуйн хэрэглээний энгийн батерейнаас эхлээд цахилгаан хөдөлгүүртэй
бүх төрлийн техник, хэрэгсэлд ашиглагдаж эхэлсэн байна. Гэтэл “яндаш болшгүй
далай шиг яасан их баялагтай...” гэж дуулдаг монголчуудыг эх нутаг нь энэ эрхэм
эрдсээр дутаасангүй.
Монгол улсыг 713 мянган тонн литийн нөөцтэй гэж үздэг бөгөөд литийн
хайгуулын шинэ төслүүд хэрэгжин зарим нь нөөцөө тодорхойлж эхэлжээ.
Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Хөхдэлийн ордыг
0.153% дундаж агуулгатай 644.3 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдсон бол
ордын нөөц тогтоогдсон хэсэгт Алкали Метал Монгол /Alkali Metal Mongolia/ компани
ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ажээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан
суманд орших Арбаян орд, Дорноговь аймгийн Баянжаргалан суманд “Литиум
майнинг” компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Увс аймгийн Завхан суманд орших Улаан дэлийн циркон, хүнд газрын
ховор элемент агуулсан орд дээр хайгуулын ажил хийгдэж байна.
Рио Тинто компани дэлхий судлагдсан литийн нөөцийн 10% орчим хувь
байгаа гэж үнэлэгддэг БНСерби Улсын Ядарын /Ядар голын нэрээр/ ордыг
ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан боловч нутгийн иргэдийн хөдөлгөөний
447
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
улмаас тусгай зөвшөөрлөө цуцлуулжээ. Гол шалтгааныг нь байгаль орчин, хөрсний
бохирдолтой холбон авч үзэж байгаа боловч улс төрийн учир шалтгаантай байх
магадлал өндөр юм. Гэхдээ Рио Тинто компани Аргентинд литийн Салар дел
Ринкон /Salar del Rincon/ төслийг 825 сая доллараар авсан нь түүний сүүлийн 10
жилд шилжүүлэн авсан хамгийн том төсөл болжээ.
Дэлхий даяар өрнөж байгаа литийн эрэл, хайгуул Монгол Улсын литийн
ордууд ашиглаах хэтийн төлвийг нээн үнэ цэнийг нь улам өсгөх магадлалтай ч
байгаль орчны төдийгүй том, жижиг төсөл хэрэгжүүлэх дэд бүтэцийн бэрхшээлтэй
тулгарахаар байгаа юм. Гэхдээ манай литийн ордуудыг ХБНГУ зэрэг хөгжингүй
орнууд сонирхсоор байгаа билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын уул уурхайн
салбарт БНСУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022 оны 10-р сарын
18-нд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзахдаа “Газрын ховор
металлын судалгааны төв”-ийг байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг
илэрхийлжээ.
БНСУ батерей үйлдвэрлэлээр дэлхийд 2-рт ордог бөгөөд батерейн түүхий
эд болох газрын ховор металлын чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах
сонирхолтой байв. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын
Геологи, эрдэс баялгийн хүрээлэн хооронд харилцан ойлголцлын Санамж бичгийг
2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулснаар геологийн суурь судалгаа
болон ашигт малтмал, газрын тосны хайгуул, боловсруулалтын чиглэлээр төсөл
хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, сургалт семинар зохион байгуулах, мэргэжилтэн
экспертүүдийг харилцан солилцох боломж бүрдсэн юм.
5. ШАТДАГ ЗАНАР БУЮУ ШАТАХУУНЫ УЛАМЖЛАЛТ БУС ЭХ
ҮҮСВЭР
Монгол орны говь хээрийн бүсэд элбэг байдаг занар газрын тос, байгалийн
хийтэй өрсөлдөхүйц эрчим хүчний том эх үүсвэр юм. Шатдаг занараас тос гаргаж
авах технологийн патентыг анх 1684 онд анх олгож байсан бол 1837 онд Францад
шатдаг занарыг ашиглах технологийн 200 гаруй жилийн түүхийн эхлэл тавьжээ.
Үүсэл гарлын хувьд газрын тос, нүүрс, шатдаг занар гурав төстэй бөгөөд амьтан,
ургамлын хуримтлал газрын гүнд дарагдан хэлбэрийн хувьд өөр өөр түүхий эд
болон хувирчээ.
Шатдаг занараас түлш, шатахуун гарган авах зардал өнөө үед газрын тос
олборлох боловсруулах зардлаас их байгаа учир түүний судалгаа, хэрэглээ нь
газрын тосны үнэ өссөн үед идэхижиж буурах үед бараг зогсдог байна.
1973 онд нефтийн хямрал нүүрлэхэд АНУ-д өөрийн нутаг дээрх занарын
нөөцийг ашиглах талаар анхаарч эхэлсэн байна. Гэхдээ газрын тосны үнэ эргээд
буусан тул энэхүү түүхий эдийг боловсруулан түлш гаргах ажиллагаа завсарлажээ.
Дахин 2008 онд газрын тосны нэг баррелийн ханш 150 ам.доллар болсны дараа
занарыг олборлож ашиглах ажлаа эрчимжүүлж арваад жилийн дотор тэргүүлэх
орон болж улмаар түүнээс гарган авдаг шингэн хийгээ Европын холбооны улсуудад
ОХУ-тай өрсөлдөн шахдаг болсон нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн
бодлогын нэгэн хүчин зүйл болон хувирсан байна.
Гэтэл Монгол Улсын шатдаг занар тархсан 300 гаруй мянган км2 талбайд
занарын тосны асар их нөөц байдаг ажээ.
448
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Уул уурхай, эрчим хүчний яамнаас 2014 онд гаргасан шатдаг занарын орд,
илрэлийн мэдээлэлд Р1, Р2, В, С зэрэглэлээр нөөц нь тогтоогдсон 10 орд 66 илрэл
байна гэж тэмдэглэж байжээ. Судлаачид, тухайлбал Л.Жаргал болон Эрдэнэцогт
нар шатдаг занарын 13 үндсэн сав газрын нөөц 787.5 тэрбум тонн, тосны нөөц
нь 22.7 тэрбум тонн гэж үздэг байна. Энэ нь нийт мэдэгдэж байгаа занарын сзв
газруудын 20 хүрэхгүй хувьд хийсэн тооцоо ажээ. Өөр даруухан тооцоог АНУ-ын
Эрчим хүчний мэдээллийн алба 2013 онд гаргасан байна. Түүнд Дорноговийн сав
газрын занарын тосны нөөц 6.14 тэрбум тонн, үүнээс олборлох боломжтой занарын
тосны нөөц 242.9 сая тонн гэж тэмдэглэсэн байна.
Түүхийн хуудас сөхвөл Монгол орны шатдаг занарын судалгаа 1930-аад оноос
эхэлсэн бөгөөд 1966-1990-ээд оны үеийн Тээврийн яам бага хэмжээний туршилтыг
өөрийн нефтийн лабораторид химич Дамбийнямаар ахлуулан хийлгэж шингэн тос,
шатдаг хий бага зэрэг гарган авах эхлэл тавьж байжээ.
Түүнчлэн Хөгшин Орхоны шатдаг занарыг олборлон Улаанбаатарын хоёрдугаар
автобаазын уурын зуух, Санзай дахь тээвэрчдийн амралтын уурын жижиг зуух,
Архангайн Өгийнуур сумын буудлын босоо зуух зэрэгт дангаар болон нүүрстэй
хольж туршилтын журмаар түлж байв. Хими-технологийн хүрээлэн ч нүүрснээс
түлш гарган авах туршилтууд хийж байжээ.
1994 онд доктор Д.Бат-эрдэнэ, Л.Жаргал нар шатдаг занарын хэтийн төлвийг
үнэлэх, таамагласан нөөц бодох зорилгоор шатдаг занарын судалгааны мэдээллийг
эмхэтгэн Монголын нутаг дэвсгэр дээр 13 сав газар ялган, 40 гаруй орд илрэлийн
бичлэг хийж, тэдгээрээс мэдээлэл сайтай 9 сав газар, 3 орд, илрэлийн занарын
нөөцийг 788 тэрбум тонн, давирхайн нөөцийг 36.7 тэрбум тонн гэж гаргаж байжээ.
Өнөө үеийн дэлхийн том гүрнүүдийн геополитикийн бодлого, 2022 оноос
эхэлсэн эрчим хүчний хямрал шатдаг занарыг шингэрүүлэн боловсруулах үйл
явцыг эрчимжүүлэх нэгэн нөхцөл бий болгоод байгаа нь ганц газрын тос нэрэх
үйлдвэрээс гадна энэ чиглэлээр дорвитой ажил хийж эхлэхийг сануулж байна. Эх
сурвалж: Б.Дэндэвчулуун, “Монгол орны газрын тосны судалгааны шинэхэн үеийн
товчоон”, 2021, бусад.
Төмөр:
Аливаа улсын мандал бадрал нь хар төмөрлөгийн үйлдвэртэй салшгүй
холбоотой байдаг нь түүнийг хүдрээс нь салгах технологи энгийн, боловсруулан эд
өлөгийн зүйл хийхэд хялба, уян хатан, бөх бат байдал билээ. Зэр зэвсэг хийхээс
эхлэн орчин үеийн машин техник үүсэн хөгжихөд юуны өмнө төмөр онцгой үүрэг
гүйцэтгэсэн билээ. Аж үйлдвэрийн хувьсгалын түүх ч төмөртэй холбоотой. Уул
уурхайн хүнд машин техник үйлдвэрлэхэд төмрөөр хийсэн эд анги голлодог учир
Монгол Улсын импортлож байгаа техник, тоног төхөөрөмжийн талаас илүү хувь
төмрөөр хийсэн бүтээдэхүүн байдаг ажээ. Тэнгэр багандсан өндөр барилгууд
төмрийн хүчээр сүндэрлэээр байгаа. Монгол Улсыг хүчирхэгжин мандаж задран
доройтож байхад хөрш орнууд төмрийн хориг тавьж байсан тухай өмнөх бүлгүүдэд
дурьдсан билээ. Үе үейин Монгол Улсын төр, засаг төмрийн асар их баялгаа
ашиглаж эхлэх тухай байнга санааширч боломжит арга хэмжээнүүдийг авч байжээ.
Нэг тийм онигоо яригддаг. Төрийн тэргүүнээр Ж.Самбуу гуайг ажиллаж байх үед нэг
нөхөр: Самбуу даргаа, дээгүүр, сансарт нэг юм нисээд, ажиглагдаад байна гэж л
дээ. Тэгсэн чинь Самбуу дарга: -Тийм үү, цаад төмрийн заводоос асуугаадах гэсэн
449