МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ашигт малтмалын дээжинд лабораторийн ба хагас үйлдвэрлэлийн туршилт
шинжилгээ хийж үнэлгээ өгч тайлан гаргах, ажиллаж байгаа уул уурхайн
баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн технологийг боловсронгуй
болгоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажил
явуулах, үйлдвэрлэлийн технологийн түвшинд хяналт, сорьцлолтын ажлыг
гэрээгээр гүйцэтгэх, Засгийн газрын захиалгат шинжлэх ухаан технологийн
төсөл, суурь судалгаа, грант болон зэхэц ажлуудыг гүйцэтгэж байна.
Тус төв нь одоо үйл ажиллагаагаа ашигт малтмалын баяжуулалтын технологи,
технологийн минералоги, химийн шинжилгээний зэрэг лабораториудын үндсэн
баазыг түшиглэн явуулдаг ба нийт 11 ажилтантай юм. Эрдэм шинжилгээний хэсэгт
ОХУ-ын их дээд сургууль төгссөн баяжуулагч, минералогич, химич мэргэжилтэй
6 ажилтантай ба 30-аас дээш жил ажиллсан доктор, профессор, магистр, Монгол
улсын зөвлөх инженер цол зэрэгтэй, төслийн шугамаар гадаадын өндөр хөгжилтэй
оронд сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн орос, англи хэлний зохих
мэдлэгтэй мэргэжилтнүүдтэй, Ашигт малтмалын баяжуулалтын технологийн
шинжилгээний лаборатори, Технологийн минералогийн лаборатори, Химийн
лаборатори ажиллуулж байна.
Эрдэс,Технологийн Төв нь Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийг 2007-2020
онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог
хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015 он, Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүдийн
эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, ЭБТХ-ийн эрхэм зорилго, Шинжлэх
Ухаан Технологийн бодлого чиглэлийг баримтлан эрдэм шинжилгээ, судалгааны
ажлыг явуулж байна. Тус төвийн ажилтнууд уул уурхайн томоохон төслүүд дээр
тухайлбал: Оюу толгой, Таван толгой, Цагаан суврага нэр бүхий төслүүд дээр
баяжуулах үйлдвэрийн технологийн сонголт, үндэслэл дээр зөвлөх инженерийн
хэлбэрээр тооцоо судалгаа хийх, шүүмж өгөх ажилд албан ёсоор оролцож байв.
Тус төвийн ажилчдын шинэ бүтээлийн патентаар Дархан хотод нүүрс коксжуулах
үйлдвэр, Булган аймгийн Эрээний уурхайд, Улаанбаатар хотод 3 шахмал түлшний
үйлдвэр ашиглалтанд оруулжээ.
Эрдсийн технологийн төвийн хүний нөөцийг аль болох залуу боловсон хүчнээр
хангах бодлого баримтлаж залуу боловсон хүчнийг ахмад туршлагатай эрдэм
шинжилгээний ажилтан, эрдэмтэдийг дагалдуулан сургах, магистр, доктор, гадаад
хэлний курст сургах чиглэл баримтлан ажиллаж ирснээр Монгол Улсын Зөвлөх
инженерүүд нь ТЭЗҮ-д баяжуулалтын чиглэлээр үнэлэлт, дүгнэлт өгч технологийн
дэвшилд хувь нэмрээ оруулж байна.
350
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эрдэс, технологийн төвийн эрдэмтэд, анхдагчид
М.Дамдинсүрэн С.Оюун Д.Жанцан Д.Одончойсүрэн
Г.Бадамхатан С.Гэрэлтуяа Б.Нямдаваа А.Хаумдас Ч.Маамхүү Б.Цэдэндорж
Эрдэс, технологийн төвийнхөн, 2017 он
351
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
3. ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ...
Дэлхийн бөмбөрцөгийн хойт хэсэгт нэгэнтээ нүүрлэсэн мөстөлтийн дараах
үеийн нүцгэн чулуун дээр орших скандинавын хойгт барилга байшин барихад нэн
хүнд байсан нь өнөөгийн Нобелийн шагналыг бий болгосон Альфред Нобелийг
тэрхүү хад чулууг номхруулах хүчтэй тэсрэх бодисын эрэлд гаргахад хүргэсэн
гэдэг. Тэр нитроглицерин хэмээх хүчтэй тэсрэх бодисийн найрлага олсон нь хад
чулууг гал түлж халаан бутлаж ашигт малтмал олборлож байсан уурхайчид,
барилгачдын хөдөлмөрийг нь хэмнэж бүтээлийг нь нэмсэн аугаа нээлт болжээ.
Үүнээс хойш хүн төрлөхтөн төрөл бүрийн тэсрэх бодисийн эрэл хайгуулд гарсан
юм. Үүний үр дүнд, товчхон хэлбэл, аммоний нитрат буюу азотын бордооны газрын
тосны бүтээгдэхүүнтэй (солярка) урвалд орж тэсрэх шинж чанарыг нээсэн юм.
Энэ бүтээгдэхүүн одоо уул уурхайн үйлдвэрүүдийн нэн чухал түүхий эд болжээ.
Уул уурхайн хөгжилд гарсан энэ түүхэн ололт Монгол Улсын уул уурхайн хөгжилд
үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.
Монгол Улс 1990 он хүртэл аммонит, граммонитын төрлийн тэсрэх бодисууд,
цахилгаан болон галын бялт, галын шижим, дет шнур зэргийг Зөвлөлт Холбоот
Улсаас авч байлаа. Гэхдээ манай үйлдвэрлэгчид энэ төрлийн бүтээгдэхүүний
импортыг орлох бүтээгдэхүүн олохоор чармайн ажиллаж байсан билээ.
Шарын голын нүүрсний уурхайд 1977 онд аммиакийн шүүний найрлага бүхий
энгийн найрлагатай тэсрэх бодисийн туршилтыг уурхайн технологич инженер
Ж.Жамъян, Уул уурхайн эрдэм шижилгээ, зураг төслийн хүрээлэнгийн секторын
эрхлэгч Я.Гомбосүрэн, тус секторын эрдэм шинжилгээний ажилтан Б.Баасанжав
нар хийсэн нь амжилттай болсон ч энэ санаачлага нь 1992 он хүртэл үйлдвэрлэлд
нэвтрээгүй байна. Харин зах зээлийн харилцаанд орж хомсдол бий болсноор “нохой
хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг Монгол улсын засгийн газрын 1991 оны 8 дугаар
сарын 16-ний өдөр Монголын анхны тэсрэх бодис үйлдвэрлэх зөвшөөрөл “МонМаг”
ХХК-д зөвшөөрөл олгосноор 1992 онд инженер Ж.Жамъян ОХУ-ын нөхдүүдтэй
хамтран Багануурын уурхайн дэргэд анхны аммиакийн шүүний найрлагатай
тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. “МонМаг” ХХК-ний энгийн
найрлагатай тэсрэх бодисийн үйлдвэр 1992 оноос жилд 6000-12000 тоннын хүчин
чадалтайгаар ажиллаж эхлэв. Энэ үед АНУ-ын “Мориссон Нудсон” компани анхны
нонель системийг оруулж ирэн Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлээд
байлаа. Нонель систем бол Nitro Nobel –ийн буюу мөн л А.Нобелийн хаялга билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай
хууль”, Засгийн газрын 2013 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах
үүрэг бүхий Мэргэжпийн зөвлөлийн дүрмийн 1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн
2020 оны 10-р сарын 12-нд А/252 дугаар тушаал гарган “Тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн
зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам, Тэсрэх бодис, тэсэлгээний
хэрэгслийн үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад
тавигдах шаардлага, Тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулахад
тавигдах шаардлага батлах тухай” 2020 оны А/148 дугаар тушаалыг хүчингүй
болгон шинэчлэн баталжээ.
352
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Инженер Ж.Жамъян анх удаа Орчин үеийн тэсэлгээ алсын зайнаас
энгийн тэсрэх бодис туршиж
байгаа нь. Шарын голын уурхай
1977.02.03
Төрийн шагналт Ж.Жамьянгийн зоригтой алхамын мөрөөр 2001 онд
“Бласт”, “Мера” зэрэг тэсрэх материалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд шинээр
байгуулагдлаа. Мөн Эрдэнэтийн уурхайд эмульсийн үйлдвэр баригдаж ашиглалтанд
оров. Өнөөдрийн байдлаар 10 гаруй энгийн найрлагатай тэсрэх бодисийн
үйлдвэрүүд ажиллаж дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангаж байна.
“Бласт”
ХХК-н задгай
эмульсийн
тэсрэх бодисын
үйлдвэр
“Мера” ХХК-нь
уул уурхайн
өрөмдлөг
тэсэлгээний
ажлыг цогцоор
сүүлийн үеийн
дэвшилтэд
техник
технологийг
ашиглан
гүйцэтгэж
байна.
353
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
354
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XVII БҮЛЭГ
УУРХАЙЧИД, УУРХАЙН ТӨЛӨӨ
1. УУЛ УУРХАЙН АВРАХ АЛБА БАЙГУУЛЛАГА
2. “УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ӨВЧНИЙ ДИСПАНСЕР”
3. “УУРХАЙЧДЫН СУВИЛАЛ”
4. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, ОЛОН УЛСЫН
ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 176-Р КОНВЕНЦИ
5. ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД
6. “УУРХАЙН БАРИЛГЫН ТРЕСТ” БУЮУ АНХНЫ ҮНДЭСНИЙ
ОПЕРАТОР КОМПАНИ, 1976-1990
355
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАНДОЛООДУГААР БҮЛЭГ.
УУРХАЙЧИД, УУРХАЙН ТӨЛӨӨ
1. УУЛ УУРХАЙН АВРАХ АЛБА
Аж үйлдвэрийн яамны 444-р тушаалаар 1951 оны 7 дугаар сарын 16-нд Уулын
Аврах команд нэртэй байгуулагдаж, уулын бэхэлгээчин 10, баг эзэмшигч 2, баг
аппаратурын слесарьч 2, буудагч 1- ийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.
Аврах командыг анх байгуулахад ЗХУ-ын /ОХУ/ аврах албанаас анхны мэргэжилтэн
Графимов гэдэг хүн ирж 15 хоногт 1-2 цагийн үйлчилгээтэй’ амь хамгаалах баг, гар
ажиллагаатай хийн төхөөрөгийг зааж сургаснаар 2-3 хүний бүрэлдэхүүнтэй анхны
аврах тасаг бий болжээ.
Түлш эрчим хүч уул уурхайн хүчин чадал нэмэгдэж улс орны түлш эрчим
хүчний тэргүүлэх салбарын үйл ажиллагааг хангах, гарсан аваарь ослыг арилгах,
урьдчилан сэргийлэх ажлыг шинэ түвшинд гаргах зорилгоор 1971 онд бүтэц зохион
байгуулалтанд нь өөрчлөлт орж Уул уурхайн цэрэгжүүлсэн аврах анги 1-6 тасаг,
салааны зохион байгуулалт, автомеханик хэсэг, ган татлага, хими лабораторитой
болж 40 гаруй хүмүүс ажиллаж байжээ.
УЦАА нь 1971-1981 онд нийт 55360 цэгт хий, тоосны урьдчилан сэргийлэх
шинжилгээний сорьц хийж уулын нурал, усны цөмрөл, гал түймэр, хорт хийн
ялгарал зэрэг аваарьт 210193 баг цаг ажиллаж, ил уурхайн галын цэгт 493683 м3
шүршиж 100,0 мянган куб.метр нурам зөөж 285 бетонон хаалтны 52000 кубметрийн
цутгалт хийсэн бөгөөд олон сая төгрөгийн хохирол арилгаж олон арван хүний амь
насыг авран хамгаалжээ.
Уулын цэрэгжүүлсэн аврах алба ШИ-3-10, ГХ-4, ООГ-
2, АЭРЭ-4 шалгах хамгаалах хэрэгсэл Р-12, ШС-7 маркийн
багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож гал унтраах,
тусгаарлах төхөөрөмжтэй байв.
Гадаад харилцааг хөгжүулэхэд анхаарч 1981 онд Олон
улсын аврах албаны гишүүнээр элсэн 1980-1991 онуудад
жил дараалан олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож
1988-1990 онд болсон тэмцээнд амжилт үзүүлэн 1-3-р
байрт орж байжээ.
ЗХУ-ын олон арван аврагчид аваарь осол арилгах,
мэргэжлийн аврагчдыг бэлтгэх, шинээр нэвтэрч байгаа
техникийг эзэмшихэд зохих хувь нэмрээ оруулсан байна.
Аврах албыг бэхжүүлэн хөгжүүлэхэд дайчин замналаараа
алдаршсан Бэгз, Вандандорж, Гомбо, Лувсаннямаа,
Чойнхор, Мэдээ, Рэнцэндорж, Лувсандамдин, Санжаажамц, Б.Хөөнэй, С.Банзрагч,
Б.Лхагвасүрэн, Сономжамц, Д.Жигжид, Л.Цээсүрэн, М.Жамсрайжав, Х.Өндгөө,
Н.Лханаажав, Д.Дамчин, П.Чунт, Л.Гүнсэн, Г.Авирмэд, Н.Калийхан, Г.Пүрэвтогтоо,
Ч.Авирмэд, М.Эрдэнэчулуун, Я.Энхтайван, Г.Цэрэндорж, М.Батмөнх, Ц.Жанчив,
Д.Төмөрбаатар, С.Батцэцэг, С.Нямсүрэн нар идэвхи зүтгэлтэй ажиллаж иржээ.
Нэг давхар хоёр модон байшинтай байсан УЦАА 1988 онд олон улсын жишигт
хүрэхүйц иж бүрэн тоноглол бүхий байртай болж Шарын гол, Бэрхэд салбараа
356
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байгуулахад тус албаны даргаар ажиллаж байсан Ц.Жанчивийн олон жилийн
хөдөлмөр шингэжээ.
Налайхын нүүрсний гүний уурхай метан, нүүрсний тоос гээд эрсдэл ихтэй.
Байнга агаажуулалт шаардана. Аврах ангийнхан өглөө бүр мөрөгцөгт орж агаарын
найрлага үздэг ч нүүрснээс ялгарах хийнд өртөн янз бүрийн осол гардаг байв.
1970-1971 онд хүний амь эрсэдсэн хүнд ослууд дараалан гарч 10 уурхайчин,
тэдний дотор 4 аврагч орж байжээ. 1990 оны 12-р сарын 17-нд болсон ослоор 20
уурхайчин эрсэдсний дотор 5 аврагч осолд өртөгсөдийг аврах үүргээ гүйцэтгэж
яваад осолдсон байна.
Налайхын районы намын хорооноос 1980-аад оны эхээр уурхайн явцуу
дамжлагыг тодруулах, ослын шалтгааныг судлах зорилгоор хийж байсан
хронометражийн тайланд жилийн эцсээр, төлөвлөгөө биелүүлэх гэсэн шахамдуу
үе, хавар 4 сард осол гарах эрсдэл их байна гэж тэмдэглэж байв. УЦАА нь
Налайхад 70 гаруй, хожим нь Шарын гол, Бэрх, Цагаан дэл, Алтандорнод
монголын уурхай, ТЭЦ-3, Дарханы дулааны станц зэрэгт гарсан ослыг арилгахаар
ажиллаж байжээ. Уурхайчдынхаа амь насыг аврахаар яваад амь эрсэдсэн аврагч
Жамъянсүрэн, Шомбадой, Гомбодорж, Чойжоо, Н.Дашзэвэг Рэнцэндорж, Ж.Соном,
Түндэв, Д.Ядмаа, Кенжихаан, Л.Бямбадорж, Г.Дашням, Л.Отгонбаяр, Я.Амартөр,
Г.Алтангэрэл, Б.Осоржамаа нараа дурсан алдрыг нь мөнхжүүлж байна.
Уул уурхайн аврах команд, Уулын цэрэгжүүлсэн аврах анги, Уул уурхайн
аврах алба одоо Онцгой байдлын ерөнхий газрын харъяанд 09 дүгээр анги болон
ажиллаж уламжлалаа хадгалан үйлдвэрлэлийн осол арилгах үйлсэд манлайлан
оролцож байна.
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг
тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зургадугаар сарын 17-ны
өдрийн 110 дугаар зарлигаар тус ангийг “Алтан гадас” одонгоор шагнажээ.
УЦАА-ийн сургалт, үзүүлэх сургуулийн үед Налайх хотоороо цугладаг байжээ.1982 он
357
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
358
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Уул уурхайн аврах алба өдрөөс өдөрт бэхжиж байна.
2. “УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ӨВЧНИЙ ДИСПАНСЕР”
Монгол оронд Ардын хувьсгал ялж социалист чиг баримжаагаар хөгжих
болсноор аж үйлдвэрийн ажилчдын эрүүл ахуйд анхаарал тавьж эхэлжээ. Энэ жил
100 жилийн ойг нь тэмдэглэж байгаа уул уурхайн салбарын анхдагч Налайхын
уурхайн дэргэд 1924 оны 8-р сарын 25-нд Дотоод яамны эмнэлгийн хэлтсийн
шийдвэрээр орос бага эмч, сувилагч, асрагч нарын 3 орон тоотой бие даасан
эмнэлэг байгуулсан нь үйлдвэр, аж ахуйн ажилчдын эрүүл мэндийг хянах, эмчлэх
анхны эмнэлэг болжээ. Үүнээс хойш 1933 онд Улаанбаатар хотын хэмжээний буюу
“Комбинатын эмнэлэг”, “Ажилчны эмнэлэг” байгуулагдан 1934 онд 30 ортой
больниц, эмийн сан, Зөвлөлтийн бага эмч, сувилагч нар ажиллаж байсан бол
359
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажилчдын дундаас 5 хүнийг сонгон сургаснаар анхны үндэсний мэргэжилтэнтэй
болж байжээ. Үйлдвэрүүд бүх зардлыг нь хариуцдаг байв. Харин 1937 онд
хоршоологчдод үйлчлэх Гар үйлдвэрийн эмнэлэг байгуулсан байна. Улаанбаатар-
Налайхын нарийн төмөр зам
1938 онд тавигдаснаар төмөр
замчдад үйлчлэх эмнэлэг, 1948
онд Мах комбинатын 15 ортой их
эмчийн салбар байгуулж байжээ.
Үйлдвэржилтийн бодлого
хэрэгжүүлж эхэлсэн 1960-аад
оноос Бэрх, Шарын гол, Дархан
зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий
болсон үйлдвэрийн ажилчдын
эрүүл мэндийг хамгаалах
зорилгоор 1963 онд
“”Эрүүлжүүлэх нэгдсэн
төлөвлөгөө” гарган
хэрэгжүүлжээ. Улмаар Ардын Их
Хурлын 1965 оны 4-р чуулганы
тогтоол, Сайд нарын зөвлөлийн
1966 оны 3-р сарын 25-ны 90/99
тоот тогтоол тус тус гарч байжээ.
гэж зааж байжээ. Энэхүү
тогтоолыг хэрэгжүүлэх
зорилгоор “Мэргэжлээс
шалтгаалах өвчнийг судлах
улсын диспансерийн зохион
байгуулалт, дүрмийг батлах
тухай” Эрүүлийг хамгаалах
яамны сайд 1967 оны 8-р сарын
19-ний 412-р тушаал гаргахаасаа
өмнө мөн оны 6-р сарын 30-ны өдрийн тушаалаараа Налайхын уурхайн ажилчдын
эрүүл мэндийг шалган үзэх анхны эмч нарын бригадыг Налайх хотын Нэгдсэн
эмнэлгийн ерөнхий эмч Я.Мөнхчулуунаар ахлуулан томилж 14 хоногийн хугацаатай
ажиллуулахад 607 хүнийг үзсэнээс 403 хүний өвчнийг илрүүлжээ. Энэ үедээ 57 хүн
уушиг тоосжих өвчтэй болсныг тогтоосон байна. Эдгээр хүмүүсийг сувилалд
явуулах, ажлын байрны зохицуулалт хийх, групп тогтоох, заримыг нь эмнэлэгт
хэвтүүлэх арга хэмжээ авчээ.
Үүний дараа Монгол Улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх
байгуулагдсан бөгөөд Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1967 оны 8 дугаар сарын
19-ний өдрийн 412 тоот тушаалаар “Мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах улсын
диспансер” нэртэй болсон байна. Үүнээс өмнө 1946 онд Арьс өнгөний, 1952 онд
Сүрьегийн диспансер, Сэтгэл, мэдрэлийн диспансерүүд байгуулагдан ажиллаж
байжээ. Тус байгууллага 1972 онд “Үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний
улсын диспансер” зэрэг олон нэр устайгаар ажиллаж байсан бөгөөд 2008 оноос
“Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв”, “Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл мэндийн төв” болон үйл ажиллагааны цар хүрээ нь тэлэн
ажиллаж байгаа ажээ.
360
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Энэ байгууллага уурхайчдын мэргэжлээс шалтгаалах өвчинтэй тэмцэх,
урхагийг нь бууруулах, арилгахын төлөө ажиллан юуны өмнө тоосжилт, силикоз,
антракозод нэрвэгдсэн уурхайчдыг диспансерийн байнгын хяналтанд байлгаж эм,
тариа, бусад сувиллын олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байв.
Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын чиглэлээр 1972-2021 оны хооронд
10119 тохиолдол бүртгэгдсэнээс 2021 оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс
шалтгаалсан өвчний улмаас нийт 2810 хүн идэвхтэй хяналтанд байгаа ажээ.
Салбараар нь авч үзэхэд уурхайд ажилласан 2035 буюу 72.4%, 51-59 насныхан
1116 буюу 39.7%, 11-19 жил ажилласан 1427 хүн буюу 50.8% тус тус байна.
Томоохон үйлдвэр уурхайн сул зогсолт, хувьд шилжсэн, ажлын байрны цомхотгол
зэрэгтэй шууд холбоотойгоор мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгох
хандлага их гардаг ажээ.
Сүүлийн үед газрын гүнд 10-аас дээш жил ажилласан 30-35 насны залуучууд
уушгины антракоз, силикозын мэргэжлээс шалтгаалсан өвчин тогтоолгон,
хөдөлмөрийн чадвар алдалтын хувь авч группт орох тохиолдлууд элбэгшин өнгөт
металл, жонш, нүүрсний уурхай, төмөрлөгийн үйлдвэрийн салбараас хамгийн
их буюу 70 орчим хувьд нь мэргэжлээс шалтгаалсан өвчин илэрч байна. Үүнтэй
холбоотойгоор өнөөгийн төвийн удирдлага уул уурхайн чиглэлээр эрчимтэй үйл
ажиллагаа явуулж байгаа бүс нутагт мэргэжлээс шалтгаалсан өвчний танхим
байгуулах асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хэлэлцэн цаашдаа
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэнд,
Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний хэмжээний цогцолбор төвтэй болохыг зорьж
байгаа ажээ.
Тус төвийн хөгжилд 1964-1976 онд Налайх хотын нэгдсэн эмнэлэгт дотрын
эмчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга,
1977-1991 онд “Үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлээс шалтгаалах өвчний улсын
диспансер”-ийн дарга, 1991 оноос хойш тус төвийн зөвлөх эмч, “Мэргэжлийн өвчин
судлалын сектор”-ын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан Я.Мөнхчулуун зэрэг олон
хүн уурхайчдын эрүүл мэндийн төлөө хөдөлмөр, сэтгэлээ зориулж байжээ.
3. “УУРХАЙЧДЫН СУВИЛАЛ”
Уурхайчдын эрүүл мэндийг хамгаалахад төрөөс гадна Үйлдвэрчний байгууллага
онцгой анхаардаг уламжлал байжээ. Тухайлбал, МҮЭ-ийн харъяа Налайх
профилактори нь анх 1948 оны 10 дугаар сарын 18-нд Налайхын нүүрсний уурхайг
түшиглэн цагаан хоолны сувилал нэртэйгээр, 12 ажилчин, 15 ортой байгуулагдаж
зөвхөн хоолоор үйлчилдэг байжээ.
Сувилал 1960-аад оноос эхлэн өргөжсөөр 24 ажилчин, 35 ортой болж жилдээ
1400-аад хүн хүлээн авч, уурхайчдаас гадна Налайх хотын бусад үйлдвэр, албан
байгууллага, аж ахуйн газруудын ажилчин, албан хаагчдыг хүлээн авч ажлаас нь
хөндийрүүлэлгүй эмийн бус эмчипгээ-үйлчилгээ хийдэг профилактори /1986 онд/
болон өргөжсөн байна.
361
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Налайх дахь уурхайчдын сувиллын байр, 1960-1990 он
Тус сувилалд 15 хүртэл төрлийи эмчилгээний хоолоор үйлчлэхээс гадна биеийн
тамир, иллэг, цахилгаан, шилмүүст ванна, зүү, коктейль эмчилгээний кабинетүүдийг
шинээр тоноглон тохижуулж, эмчилгээ үйлчилгээндээ орчин үеийн эмийн бус
эмчилгээний дэвшилтэт арга туршилга, хэлбэрүүдээс нэвтрүүлэн, эмчилгээний үр
дүнг тооцон ажиллаж байв.
Туслах аж ахуйдаа гахайг өсгөж цэвэр ашиг олон 0,3 га газарт төмс хүнсний ногоо
тарьж, сүү сүүн бүтээгдэхүүнээр цагаан идээ, зууш, ундаа хийж үйлчилдэг байжээ.
Тус байгууллагын ажилчдаас аварга тогооч До.Борлоо, хоол зөөгч Ц.Дугармаа,
тогооч Ж.Хумбаа, нягтлан бодогч Р.Найдан, цагаан хэрэглэл угаагч Д.Гармаа нарын
зэрэг тэргүүний ажилтан, хөдөлмөрийн аварга сайчууд төрөн гарсан байна.
Налайхын уурхай хаагдсан, сувилалд үзүүлэх улсын дэмжлэг зогссон тул татан
буугдаж барилгыг нь хувьчилсан байна.
4. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, ОЛОН УЛСЫН
ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 176-Р КОНВЕНЦИ
Хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтэрч хөдөлмөр
хөнгөлдөг болсон ч уул, геологийн нөхцөлөөс шалтгаалан ямагт эрсдэл дагуулж
байдаг билээ. Иймд салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг тодорхойлж, хамтын
хүчээ нэгтгэсээр иржээ.
Монгол улс хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг
хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор “Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр”-ийг 1997 оноос эхлэн
хэрэгжүүлснээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх
зүйн зохицуулалт нь боловсронгуй болж, ажилтнуудад аюулгүй ажиллах, хандлага
соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх, тохиолдлыг бууруулах, удирдлагын тогтолцоо, хяналт,
мэдээлэл, статистикийг нээлттэй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг бүх шатанд оновчтой
362
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
болгох, ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд тодорхой хувь
нэмрээ үзүүлсэн гэж үзэж болно.
Гэхдээ үйлдвэрлэлийн ослын 2012-2014 оны судалгаагаар улсын хэмжээнд
бүртгэгдсэн нийт ослын 17 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаагаас
Налайх дүүрэгт нийт 104 ослын дуудлага ирсэнээс гар аргаар нүүрс олборлож
байсан 31 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байдаг ажээ. Мөн мэргэжлээс
шалтгаалах өвчин шинээр тогтоогдсон тохиолдлын тоо 2014 онд 19 байсан бөгөөд
энэ нь нийт өвчлөлийн 67.8 хувийг эзлэж байгаа гэсэн мэдээлэл байдаг ч ажилчдын
ажилласан жил ихсэх тусам энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгддэг байна.
Энэ байдалд зохих дүгнэлт өгснөөр Улсын Их Хурлын “Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 20
дугаар тогтоолын 4 дэх заалтад “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай
холбогдох хууль тогтоомж, норм, дүрэмд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах замаар
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг шинэчлэх”, Улсын Их
Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарын
талаар баримтлах бодлого”-ын 2.1.7 дахь заалтад “эрдэс баялгийн салбар дахь
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй
болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэгжилтийг хангах” зэргээр
заасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж, УИХ-ын
Хууль зүйн Байнгын хорооны 2013 оны 13 дугаар тогтоолд болон Монгол Улсын
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2012-2013 оны улсын хэлэлцээрт уул
уурхайн салбарт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааны
эрх зүйн цогц зохицуулалтыг бүрдүүлэх, стандарт, журмуудыг шинэчлэх шаардлагын
хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал,
эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг оруулсан байдаг.
Дээрх барим бичиг болон практик шаардлагыг харгалзан Монгол Улсын олон
улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагааг сайжруулах, улмаар уурхайчдын
хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэх баталгааг нэмэгдүүлэх
үүднээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал,
эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид Монгол Улс нэгдэн соёрхон батлах тухай
хуулийн төслийг боловсруулж байсан нь уурхайчдаа ослын эрсдэлгүй, эрүүл
ахуйн орчинд ажиллуулах нь Засгийн газрын нэр хүндтэй үүрэг бөгөөд бүтээмжээ
дээшлүүлэх нэгэн чухал хүчин зүйл гэдгийг харуулсан байна.
“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын 176 дугаар конвенцид улс орнууд нэгдэн орсны ач холбогдол нь уул
уурхайн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг
тодорхойлох, харилцан туршлага солилцох, цаашид энэ чиглэлээр дараагийн он
жилүүдэд улс орнууд хамтран ажиллахад чухал түлхэц болдог байна.
Хөдөлмөрийн хүний төлөө олон улс нэгдсэн энэхүү конвенц нь 1998 онд хүчин
төгөлдөр болсон бөгөөд түүнд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн
БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдэн орсон байв. Тус конвенци нь
газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн
үйл ажиллагааг хамаарахаас гадна уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлох суурь баримт бичиг болохын
сацуу холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхойлж, осол
гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх, осол гэмтлийн
363
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
талаар үндэсний мэдээллийн сантай болох зэрэг нөхцлийг бүрдүүлдэг ажээ.
Конвенцийн үзэл санааны дагуу уурхайчдыг мэдээллээр хангах, мэргэжлийн
сургалтад хамруулах замаар болзошгүй аваар, ослоос урьдчилан сэргийлэх,
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд
оролцох эрхийг хангахаас гадна, компанийн зүгээс эрсдлийг арилгах, хянах,
бууруулах, нэг бүрийн хамгааллын хэрэгслээр хангах зэрэг шат дараалсан арга
хэмжээ авах боломж олгодог байна.
Энэхүү конвенц нь уурхай дахь салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бөгөөд төр, ажил олгогч, ажилчдын үүрэг
хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Уг конвенцид нэгдэн орсноор Олон улсын
хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг мэдээлэл, техникийн туслалцаа авах,
үндэсний хэмжээнд чадавхийг бэхжүүлэх зэрэг боломж нээгдэх бөгөөд конвенцийг
батлах болон хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар нэг төлбөр төлөх шаардлагагүй
юм. Харин конвенцийн хэрэгжилтийн талаар конвенцид нэгдэн орсны дараах 1
жил, улмаар 5 жил тутамд нэг удаа тайлагнах үүргийг Засгийн газар хүлээдэг.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Олон улсын Хөдөлмөрийн
байгууллагатай хамтран “Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйг сайжруулах нь” сэдэвт Азийн бүсийн семинар Улаанбаатар хотноо хийжээ.
Тус семинараас уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг
шинэ шатанд гаргах арга замыг тодорхойлсон “Уул уурхай дахь хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах” зөвлөмж гаргасан байна.
Ийнхүү судалгаа, практик арга хэмжээнүүд зохион байгуулсны дараа “Уурхай
дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай
хуулийн төсөл, үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тус
конвенцид нэгдэн орох асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын
хорооны хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүлэн УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын
5-ны өдрийн хуралдаанд оруулан батлуулжээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн бие даасан хуультай болж, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын
155 дугаар конвенц”, “Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 167
дугаар конвенц”-д нэгдэн орсон байна.
Хамгийн сүүлд 2021 оны 6-р сарын 16-нд “Уул уурхай дахь Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын
176 дугаар конвенцийн хэрэгжилт”-ийг хэлэлцэх зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхайн үндэсний
ассоциациас санаачлан хамтран зохион байгуулж бүх аж ахуйн нэгжид зориулсан
уриалга гаргажээ.
5. ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН УЛСЫН ХЯНАЛТЫН
БАЙГУУЛЛАГУУД
Байгалиа шүтэж газрын хэвлийн баялгаа зөв зохистой ашиглахад хамгийн их
хяналт тавьдаг ард түмэн бол Монголчууд байсан билээ. Харин 20-р зуун гарч хөгжиж
дэвших гэсэн хүсэл эрмэлзэл, дэлхийн эдийн засгийн интеграци давхцах тусам
энэ талаар бага анхаарч ирсэн нь бодит үнэн билээ. Гэхдээ техник, технологийн
хөгжлийг даган уул уурхай, зуух даралтат сав, өргөх байгууламж, үйлдвэрийн
аюулгүй ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй Техникийн хянан байцаах газрыг
Улсын барилгын комиссын дэргэд 1960 онд байгуулж байжээ.
364
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Энэ байгууллага 1961 оноос Улсын барилга, эдийн засгийн комиссын
бүрэлдэхүүнд Барилга, техникийн байцаан шалгах газар, 1964 онд барилга техник
хяналтын улсын хорооны харъяа Геологи, уул уурхайн хяналтын улсын алба,
1972 оноос Сайд нарын Зөвлөлийн Барилга, архитектурын комиссийн Улсын уул
техник, эрчим хүчний хяналтын газар болж байжээ. “Эрдэнэт” УБҮ зэрэг уул уурхайн
үйлдвэрүүд хүч түрж эхэлсэн 1970-аад оны эцсээр төр засгийн газрууд энэ талаар
анхаарч геологи, уул уурхайн мэргэжлийн хяналтын түүхийг эхлүүлсэн гэж үздэг
байна. Харин 1979 онд БНМАУ-ын Барилга, Архитектур, Техник хяналтын улсын
хороо байгуулагдахад Улсын уул техник, эрчим хүчний хяналтын газар, 1990 оноос
Засгийн дэргэдэх Улсын хянан байцаах газарт Улсын уул техникийн хяналтын алба
нэртэйгээр ажиллаж байжээ.
БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 189 дүгээр зарлигийн дагуу
Байгаль орчныг хамгаалах яамны бүтцэд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан,
ургамлын хяналтын бүх нэгжийг нэгтгэн Байгаль орчны хяналтын газар байгуулжээ.
Геологи, уул уурхайн чиглэлээр тавих мэргэжлийн хяналтыг 1990 оны 9 дүгээр
сараас Байгаль орчны хяналтын улсын хороо, 1992 оноос Эрдэс, баялгийн яамны
Геологи, уул уурхайн хэлтэс, 1994-1996 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны
улсын хяналтын газар хийж байв. Хожим нь 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт
шилжих үед ан амьтад эрсдэн цөөрч ашигт малтмал хайн олборлогчид олширч
эхэлсэн нь 1996 оны 9 дүгээр сараас Засгийн газрын тохируулагч агентлаг- Байгаль
орчныг хамгаалах алба байгуулахад хүргэжээ.
УИХ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж,
МХЕГ-ын байгуулж Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37-р
тогтоолоор “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийг баталжээ.
Тус газрыг 2003 оноос 8 хэлтэстэй, 1600 гаруй албан хаагчтай ажиллуулахаар
тогтсоны нэг нь Геологи, уул уурхайн хяналтын хэлтэс байжээ. Мэргэжлийн
хяналтын ерөнхий газар 2005 оноос дотроо Геологи, уул уурхайн хяналт болон
Байгаль орчны хяналтыг нэгтгэснээр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын
улсын алба байгуулан ажиллуулж байв. Тус алба нь байгаль орчин, геологи, уул
уурхайн чиглэлээр гаргасан Монголын улсын хууль, тогтоомж, олон улсын гэрээ,
хэлэлцээр, дүрэм, журам стандартым биелэлтийг хангуулж хяналт тавин ажиллаж
аймаг, нийслэл, орон нутгийн байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын улсын
байцаагч, байгаль хамгаалагч нарыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар
хангадаг байжээ.
Харин Засгийн газар энэхүү Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг татан
буулгах шийдвэр 2022 оны 10-р сарын 18-нд гаргасан нь салбарын хяналтыг
яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг
хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зорилго агуулжээ.
ЗГХЭГ-аас өгсөн мэдээллээр МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг
үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа
гэж үзжээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг
хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан
тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь
хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд төрийн давхардсан хяналт
шалгалт дарамт болж байна гэсэн гомдлыг ийнхүү шийдвэрлэх үндэслэл болсон
гэж үзжээ.
365
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Энэхүү МХЕГ-ыг анх байгуулах болсон гол шалтгаан нь салбарын яам бүрийн
улсын байцаагчид өөрсдийн чиглэл тус бүрээр үйлдвэр, аж ахуйн байгууллагад
шил шилээ даран ирж ажилд саад болж байна гэсэн гомдол байсан билээ.
Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын улсын хяналтын албаны анхны дарга Батхүү,
Б.Даваа, Д.Чилхаажав нар /1992-2003 он/
ЭХГУУУХГ-ын дарга Б.Даваа ажлаа дөнгөж эхэлж байсан алтны уурхайд
шалгалт хийсний дараа /1994 он/
Д.Чилхаажав дарга, Үйлдвэр, худалдааны яамны хэлтсийн дарга О.Цэндсүрэн, Уурхайн дарга
Э.Хүрэлбаатар нар гар аргаар алт олборлогчидтой уулзалт хийж байгаа нь /2001 он/
366
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЭХГУУҮЯ-ны ГУУХУА-ны Улсын байцаагч Д.Нямдорж, Д.Натар, Б.Бямбаа, Ж.Жигжидсүрэн,
Б.Магванжав нар, 1994 он
6. “УУРХАЙН БАРИЛГЫН ТРЕСТ” БУЮУ АНХНЫ ҮНДЭСНИЙ
ОПЕРАТОР КОМПАНИ, 1976-1990
Цахилгаан эрчим хүчний салбарын хөгжлөөс 1970-аад оны дундуур хоцорч
эхэлсэн нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд нүүрсний том уурхайн хүч
чадлыг өргөтгөх, орон нутагт өөрсдийн хүчээр шинэ уурхай байгуулах, шинэчлэх
асуудлууд тавигдаж байв. Энэ ажлыг өдөр тутмын ачааллаа дийлэхгүй болсон
нүүрсний уурхайнууд хийх боломжгүй байсан учир мэргэжлийи төвлөрсөн
байгууллагаар хийлгэх шаардлагатай болсон юм. Ингээд уурхайн уулын ажил,
барилга, байгууламжийн ажлыг гүйцэтгэх Уурхайн барилгын трестийг Түлш, эрчим
хүчний үйлдвэрийн яамны харьяанд Сайд нарьш Зөвлөлийн 1976 оны 5 дугаар
сарын 3-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор байгуулсан байна.
Тус трестийг ажлын гол үндсэн объект болох Налайхын Их уурхай, төмөр
зам, дэд бүтэц бүхий Налайхад 1976 онд багтаан байгуулсны дээр Шарын голын
уурхайн хөрс хуулалт, ус шүүрүүлэх байгууламжийн ажлын хийлгэхээр Шарын
голын уурхайн барилга конторыг 1976 оны 10-р сарын 1-нд байгуулжээ.
Уурхайн барилгын трестийг 4 сая 658,7 мянган төгрөгийн улсын төсвийн хөрөнгө
оруулалт бүхий нийт 134 ажиллагсад, үүний 27 нь ЗХУ-ын инженер, техникчидтэй
анх байгуулжээ. Трестийн даргаар ТЭХҮГУУЯ-нд ажиллаж байсан туршлагатай
эдийн засагч Б.Дэмбэрэлийг томилсон байна.
Тус трест 1977 оноос Налайх, Шарын гол, Баянтээг, Цагаан-Овоо,
Адуунчулууны уурхайн өргөтгөлийг хийж 1981 он гэхэд 57,8 сая төгрөгийн уурхайн
барилга угсралтын ажил гүйцэтгэн Налайхын уурхайн хүчин чадлыг нэг сая тоннд
хүргэх өргөтгөлийн үндсэн төсөл болсон уурхайн хамгийн зузаан 9-р пластын
доогуур 1500 метр урт, орчин үеийн төмөр аркан бэхэлгээтэй хээрийн 53 дугаар
агаар, тээврийн хос уклоны эхний ээлж, уулын даралтанд орж хаагдан усанд
авахуулсан Төв уклоны сэргээн босголт хийж Шарын голын уурхайн ус шүүрүүлэх
367
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гүний бетонон малталт, байгууламжууд, ойрын болон холын овоолго, гол замуудын
өргөтгөлийн 33,1 км төмөр зам, зөрлөг 56-г байгуулж 3.9 км авто зам тавьжээ. Хүчин
чадлаа жилээс жилд нэмэгдүүлэн 53-р уклоны 2 дахь ээлж, Адуунчулууны уурхайн
хүч чадлыг жилд 600,0 мянган тоннд хүргэх хөрс хуулалт, ус шүүрүүлэх систем,
Цагаан-Овоогийн уурхайн 2 дахь гүнзгийрэлтийн уулын ажлууд, Тавантолгойн
уурхайн амыг өргөтгөх, хөрсний усны бэрхшээлтэй тулгарсан Чандганын уурхайн
олборлолтын талбайг шилжүүлэн ам гаргах, Багануурын түр уурхайн хөрс хуулах,
төмөр зам тавих ажлыг амжилттай гуйцэтгэн Тэвшийн говийн уурхайг нээсэн байдаг.
Энэ мэтчилэн баруун, хойт бүсийн орон нутгийн хэд хэдэн ил уурхайн өргөтгөл,
шинэчлэлийн ажилд хувь нэмрээ оруулжээ.
Трестийн бүтээлч хамт олон далд уурхайн төмөр аркан бэхэлгээний импортоор
ирдэг байсан бетон хавтанг Мех-Цехдээ цутган үйлдвэрлэж байв. Тэдний санал
санаачлагаар хэрэгжсэн нэг томоохон ажил бол гадаадад боловсруулсан зардал
ихтэй 53-р уклоны төгсгөлийн хэсгийн зураг төслийг сайжруулан шинэчлэж өртөг
зардлыг хэмнэж байжээ. Иймээс ч тухайн үеийн тухайн үеийн Засгийн газар, түүний
яамд трестийн үйл ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх бодлого барьж байсан юм.
Шивээ овоогийн уурхайн ашиглалтыг ч энэ хамт олон
эхлүүлжээ. Энэ тухай тус трестийн дарга байсан Булган
нутгийн хүү, Б.Дэмбэрэл 2006 онд хэвлүүлсэн өөрийн
дурсамжиндаа дараах байдлаар бахархан тэмдэглэсэн
байдаг.
“Би упсад 40 гаруй жип, геопоги ууп уурхайн сапбарт
30 шахам жил ажиллаа. Өнгөрсөн он жилүүдээ эргэн
санахдаа би упс нийгэмдээ тоймтой томоохон зүйп юу
хийж вэ гэж байнга боддог. Ингэж бодоход төр, засгийн
даапгавар, шийдвэрээр хийсэн бүтээсэн зүйп байгаа юм
шиг санагддаг. Түүнээс бие дааж шийдэн улс нийгэмд
үр ашгаа өгсөн томоохон зүйл гэхээр Шивээ овоогийн
нүүрсний уурхай дотор орж ирдэг дээ. Гэхдээ би ухаантай сайндаа упс эх орны
апс ирээдүйг бодож хийсэнгүй, харин өөрийн удирдаж байсан Уурхайн барипга
трест, түүний ажипчдын тухайн үеийн эрх ашгийн үүднээс хийж байж дээ. Шивээ
овоогийн уурхайг өөрийн байгууппагын харъяа аж ахуй нэгж бопгож уурхайн
анхны цэгийг Рэнцэндоржтой хамт тавьж аж ахуйн зохион байгуупаптын хувьд
бэхжүүпэх тапаар хөөцөлдсөний үр дүнд тус орд упсын хэмжээний томоохон
уурхай бопж Упаанбаатар хотын нүүрсний хэрэгцээг хангахад багагүй хувь нэмэр
оруупж байгаад баяртай байдаг. Шивээ Овоогийн уурхай нээгдсэн түүхээс товч
дурьдвал 1980-д оны үед манай оронд байрлаж байсан Оросын цэргийн анги усны
хайгуулын өрөмдпөг хийж байгаад 80 метр зузаан нүүрсний давхарга байгааг
олж ипрүүпжээ. Оросын цэргийн ангийн дарга Сайд нарын зөвпөлийн орлогч
М.Пэлжээд захиа бичжээ. Пэлжээ сайд ТЭХҮГЯ-ны сайд С.Батхуяг, холбогдох
хүмүүсийг дуудаж судлаж үз гэсэн үүрэг өгсөн. Геологийн анги гарч өрмдлөг хийж
ордны хүрээ хязгаар, нөөцийг тогтоон уурхай байгуулах боломжтой гэж үзжээ.
Уурхай байгуулах, ашиглалтын өмнөх захиргааг санхүүжүүпэх хөрөнгө
батпах асуудпыг ТЭХҮГЯ-ны коллпеги хэлэлцэж батлах болов. Сайд Батхуяг
Багануурын уурхайн 2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, одоо 1 сая
тонныг дөнгөж ашигпаж байна. Одоо Шивээ Овоогийн уурхайд мөнгө өгч чадахгүй,
шаардлагагүй гэв. Би тайлбар тавьж эсэргүүцсэнд Шивээ Овоод улсын төсвөөс
368
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
мөнгө өгч чадахгүй, чи чадах юм боп өөрийн хөрөнгөөр уурхай байгуул гэсэн
шийдвэр гаргав. “Уурхайн барилга трестийн харъяа Шивээ Овоогийн нүүрсний
уурхай” гэсэн тэмдэг хийлгэж харипцах данс нээж аж ахуйн нэгж бопгов. Миний
Шивээ Овоогийн уурхайг байгуупах гэсэн гол зорипго нь:
1.Таван толгойн уурхайн өргөтгөпийн ажип дуусаж тэнд ажиппаж байсан
7-8 самосвап, экскаватор, 15 хүнийг ажиптай бопгох,
2.Уурхайн нэрээр Оросын цэргийн ангийн барипга, объектыг авах,
3.Нүүрс борлуупж трестэд мөнгө олох байлаа.
Энэ үеэр аз тохиолдож Монгоп Упсын Их хурлын дарга Ж.Батмөнх Напайхад
очиж Уурхайчдын соёлын ордонд хөдөлмөрчидтэй уупзав. Би уг уулзапт дээр 250-
аас доошгүй хүнийг ажилтай бопгоё, Оросын цэргийн Налайх хотын дэргэдэх
локаторын анги, Шивээ Овоогийн уурхайд Орос цэргийн хотхонг шилжүүлж өгөөч
гэж хүсэлт тавьлаа. Батмөнх дарга зөвшөөрч, хамт явсан Улсын төпөвлөөний
комиссын 1-р орлогч дарга Намжимд тусалж шийд гаргаж өг гэж үүрэг өгсөн. Би
маргааш өглөө нь маш эрт очиж Намжим даргад апбан бичгээ өглөө. Удалгүй
Засгийн газрын тогтоол гарч дээрх объектыг манайд шилжүүпэв. Ингээд
Шивээ Овоогийн уурхай материаллаг баазаар бэхжин хөгжиж дээшлэх эх суурь
тавигдсан түүхтэй.
Хэрэв Батхуяг сайдын саналаар Шивээ Овоогийн уурхайг барих ажпыг
хойшлуулсан бол наад зах нь цэргийн хотхонг авч чадахгүй, хоёрт, зах зээлийн
нөхцөпд энэ уурхайг байгуупахад асар их хөрөнгө гарахаас гадна цаг хугацаа
апдах байсан юм...” гэжээ.
Уурхайн барилгын трестийн рөнхий инженерээр ЗХУ-д төгссөн мэргэжлийн
шахтостройтель С.Батсэрээ, ерөнхий цахилгаанчнаар Баян, технологичдоор Бат-
Эрдэнэ, Лхагвадорж, маркшейдерээр Гомбожав, Аюуш, Польшид төгссөн
Магванжав, уулын инженер Чехословакт төгссөн Дамиран, уулын инженер Арс.
Ганболд, эдийн засагч Гончиг нарын гадаад, дотоодод төгссөн инженерүүд, хэсгийн
дарга С.Банзрагч, Батчулуун нар ЗХУ-ын уурхайн зураг төслийн “Гипрошахт”
институтийн боловсруулсан метро явахаар өргөн, өндөртэй, 1500 м урт 53-р хос
зэрэгцээ уклоныг барих төслийн хэрэгжилтэнд хяналт тавих, зөвлөх үүрэгтэй
Лычковский, Шулигин, Марин зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран
амжилттай ажиллаж байв. Тус хос уклоны эхний ээлжийг 1979 оны зун ашиглалтанд
оруулж Их уурхайтай холбосон байна.
Уурхайн барилгын трест нь 1990
оноос хойш хувьчлагдсан ч нэр нь
салбарын түүхэнд үйлс бүтээлтэйгээ
үлджээ. Тус трестийн хамт олон
шинийг санаачлагчид бөгөөд
Налайх хотын тохижилтод идэвхитэй
оролцон өөрийн хөрөнгөөр орон
сууц хоорондын квартал тохижуулан
Нийслэл хотын хэмжээнд тэргүүлж
байсан бол Бүх ард түмний урлагийн
үзлэгт районы хэмжээнд түрүүлж
ажил амралтаа зохицуулж чаддаг
байсан бахархалт түүхтэй, салбартаа
тэргүүлэх хэмжээнд байжээ.
369
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Тус трестийн үйл ажиллагаа үндэсний мэргэжилтнүүд улсын төсвийн хөрөнгө
оруулалтын багахан дэмжлэг, аж ахуйн тооцоон дээр ил, далд уурхайн ямарч том
төслийг хэрэгжүүлэх чадвартайг харуулж чадсан юм. Түүний өнгөрсөн түүхийг
сөхөн үзэж гадаадын хөрөнгө оруулалт хайдаг өнөөгийн өндөрлөгөөс харвал уул
уурхайн ямар ч бүтээн байгуулалтыг гүйцэтгэж чадах байсан нь тодорхой байдаг
билээ.
Далд уурхайн төмөр аркан бэхэлгээний төмөр бетон затяжка үйлдвэрлэгчид
Орон сууцны квартал
тохижуулж байгаа нь
370
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Бүх ард түмний урлагийн үзлэгийн үеээр
Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн өргөтгөлийн
хэсгийнхэн
371
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Аль ч улиралд салхинд гарцгаана
372
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
XVIII БҮЛЭГ
БИЧИЛ УУРХАЙ
1. АМЬДРАХ ХҮСЭЛ БУЮУ НИЙГМИЙН ШААРДЛАГА
2. БИЧИЛ УУРХАЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН БАРТААТ
ЗАМ
3. БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
373
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
АРВАННАЙМДУГААР БҮЛЭГ
“Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр
ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт
малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 48.1.1-д заасны дагуу бүртгэгдээгүй
нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан
хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг;”
Ашигт малтмалын тухай хууль. 2010.07.01
ТУУЛАХ УЧИРТАЙ ЗАМ
1. АМЬДРАХ ХҮСЭЛ БУЮУ НИЙГМИЙН ШААРДЛАГА
Ашигт малтмал олборлолтын өнө эртнээс ашиглагдаж ирсэн уламжлалт нэг
төрөл болох гар аргаар эрдэс баялаг олборлох арга Монгол Улсын уул уурхайн
салбарын хөгжлийн сүүлийн гуч гаруй жилд сэргэн хүч түрэн орж иржээ. Энэ
уламжлалт технологи өмнө нь өмчийн харилцааны өвөрмөц нөхцөлд байсан
Монгол Улсын хувьд бараг мартагдаад байлаа. Гэтэл 1990 оноос хойш сэргэн гарч
ирсэн нь нийгмийн харилцааны нэгэн асуудал болж төр засгаас холбогдох арга
хэмжээ авахад хүргэсэн юм. Гуч гаруй жил оршин байгаа энэ үйл ажиллагааны
үүх түүх одоохондоо нарийвчилан судлаагүй байгаа тул гар аргаар ашигт малтмал
олборлохтой холбоотой хууль эрх зүйн үндэс, олборлогчдын нийгэм эдийн засгийн
нөхцөл байдал ямар байсныг баримтанд тулгуурлан хожмын судлаачдад хэрэг
болох биз гэж үзэн зах зухаас нь боломжийн хэрээр энд оруулахыг хичээлээ.
Хүн гэдэг оюун ухаант амьтан (homo sapiens) бий болсноос хойш хооллож
хувцаслахын тулд хөдөө аж ахуйг эрхлэн түүндээ зориулсан багаж, хэрэгсэл
бүтээн эх дэлхийн газар, шороог ашиглаж байжээ. Хүн орчноо танин мэдэж хөгжин
дэвжихийн хэрээр төрөл бүрийн металл, бусад эрдэс баялаг олборлон боловсруулж
ирснээр уул уурхайн үйлдвэрлэлийн жам ёсны хөгжлийн түүх бичигдэж эхэлжээ.
Өнөөгийн хүмүүс хэзээнээс эхлэн орчин үеийн хүчирхэг техник, тоног
төхөөрөмжтэй уул уурхайн үйлдвэрлэлтэй болсныг эргэцүүлэн бодоход яах аргагүй
л нүцгэн гараараа ашигт малтмал ашиглахаас анх түүхэн замналаа эхэлсэн ажээ.
Тэдэнд хурц оюун ухаан, хүчирхэг гар байжээ. Хүн өөртөө хэрэгтэй газрын баялгийг
хайн олж олборлох янз бүрийн арга ашиглахдаа бие биеэ нөхсөн олон талт гар
үйлдвэрлэлийн арга ашиглаж улмаар боловсронгуй болгон хөгжил дэвшлийг
хөтлөн түүчээлж байжээ. Ингэж л уул уурхайн хөгжлийн бахархам түүх эхэлсэн.
Үүнийг түүхчид, археологичдын илрүүлсэн баримт, олдворууд нотлосоор байна.
Монголчууд хүн төрлөхтөн хэмээх нэгэн гэр бүлийн гишүүн учир өсөн дэвжихдээ
бусдын адил өөрийн гэсэн амьдралын хэв маягаа бий болгосон нь эдгээр
олдворуудаас харагддаг билээ.
Археологичид Монгол Улсын нутаг дээр эртний хүмүүс байгалийн засаж
янзлаагүй чулууг ашиглан ахуй амьдралдаа ашиглаж эхэлсэн түүхийг 700 000
жилийн өмнөх цаг үетэй холбож үздэг.
Монголчуудын өвөг дээдэс ухамсартайгаар хөдөлмөрийн багаж зэвсэг хийж
явсан цаг үеийг судалгаагаар тогтоон дүгнэлт гаргаснаас үзвэл газрын баялгаа
Доод палеолитийн үеээс буюу бүр 100 000 жилийн өмнөөс чулуу шинжлэн түүж
улмаар багаж хийн ашиглаж байжээ. Үүнийг Баянхонгор, Дундговь, Дорноговь
374
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
аймгийн нутагт илэрсэн эртний хүмүүсийн бууцнаас олдсон чулуун зэвсгийн олон
дурсгалууд гэрчилдэг байна. Тухайлбал, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, үзүүр
мэс, цахиулаг чулуунаас хуулж авсан залтасууд, хайрган чулууг хөндлөн хагалж
хийсэн хугадас зэвсэг зэрэг багаж гарсан нь тэднийг өдөр тутмын ахуй амьдралдаа
ашиглаж байсныг гэрчилнэ. Улмаар 40000 жилийн өмнөөс хөшөө, бэлэгдэл, гоёл
чимэглэлийн зүйл, жад, хутган хусуур зэргийг хийж ан хийх, арьс шир боловсруулж
байжээ. Неолитийн үе буюу 8000-3000 жилийн өмнөөс эхлэн газрын гадаргын
цахиур ховордсон тул хөрсөн дороос цахиур хайн олж ашигладаг болжээ. Ингэж
гүний уурхайн түүхээ эхлүүлсэн байна.
Хүмүүс Чулуун зэвсгийн үеийн дараах МЭӨ 3500-2000 оны хүрэл зэвсгийн
үеэс металлын хүдэр /зэс, хар тугалга, цагаан тугалга, цайр/ олборлон боловсруулж
эхлэсэн бөгөөд Монгол нутагт МЭӨ 700-600 онуудад зэсийн хүдэр олборлож
байсны ором, үлдэгдэл олджээ.
Монголчууд хожим нь төмрийн хүдэр олборлон боловсруулж Ази-Европ
дамнасан их эзэнт гүрнүүдийг удаа дараа байгуулсан нь эрдэс, баялагаа гар аргаар
(artisanal) олборлон тухайн үеийн технологийн дээд төвшинд хүрч өвдөгтнийг
сөхрүүлсэн яруу алдарт түүх бүтээж байжээ. Философич Гегель чухамхүү бидний
өвөг дээдэс төрт улсын эхлэл тавьсныг бахархан тэмдэглэсэн байдгийг санавал
тэр үед нэгдсэн төрийн удирдлага дор зэр зэвсгээ хийх ашигт малтмалаа зохих
хэмжээгээр олборлож байсан нь ойлгомжтой билээ.
Асар уудам нутагтай байсан Монголчуудын задрал бутралын үе Чингис хаан
тэнгэрт халиснаас хойш эхлэж түүхийн бартаат замын нугачаанд Манж Чин улсаас
улс төрийн хараат болсон он жилүүдэд ч газрын баялгаа бусдад эзэмшүүлэхгүй,
бэлчээр нутгаа хүний, өөрийн хүмүүсээр сэглүүлэн сүйтгүүлэхгүй гэсэн хатуу
шугам баримтлаж иржээ. Иймээс “Бурхан гуйсан ч сөөм газар бүү өг” гэсэн дээдсийн
тангарагийг ёсчлон дагаж Монгол нутагт XVIII-XIX зуунд алт, эрдэнийн чулуу зэрэг
ашигт малтмал ухаж авах, борлуулахыг хориглосон шийдвэрүүдийг аймаг, чуулган
захирсан Хан, Вангууд гаргаж зөрчигчдөд зохих шийтгэл оноож байжээ. Үүнээс
үзвэл тэр үед хувиараа, гар аргаар ашигт малтмал олборлох нь цөөн биш байжээ.
Энэ тухай өмнөх Нэгдүгээр бүлэгт дурьдсан билээ.
Харин өнгөрсөн зуунд ардын эрхт шинэ тулгар тусгаар тогтносон Бүгд
Найрамдах улсынхаа сан хөмрөгийг бэхжүүлэхийн тулд Ерөнхий сайд Х.Чойбалсан
1939 онд Баянхонгор аймгийн Жаргалантын нурууны Ар чулуутад гар аргаар алт
олборлох хүсэлтэй хүмүүстэй очиж уулзан алт угаалгаж үзээд “Артель”-ийн зохион
байгуулалтаар ажилладаг улсын чанартай уурхай байгуулж ажиллахыг зөвлөж бүх
талын дэмжлэг үзүүлэхээ амлаж байжээ.
Ингэж гар аргаар алт олборлож байсан иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж
үйлдвэрийн газар болтлоо хөгжиж байсан нь түүхэн үнэн билээ. Ийнхүү ашиглах,
эс ашиглах цаг үеэ мэдэж газрын баялагтаа хандаж байсан нь бахархалтай юм.
375
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ар чулуут, 1940-өөд он
Ядуу зүдүү байдлаас гарах түүхэн шаардлага эргэн давтагдах мэт болж 1990-
ээд оноос эхэлсэн эх орны эдийн засгийн системийн хямрал, удаа дараа тохиолдсон
байгалийн гамшиг зэргээс үүдсэн хүнд нөхцөлд гар аргаар ашигт малтмал
олборлогчид өөрсдийн амьдралыг аваад явахын зэрэгцээ эх орны валютийн
нөөцийг бүрдүүлэх, зардал ихтэй үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжгүй орд,
илэрцүүд, үүсмэл ордуудыг гүйцээн ашиглаж эх орныхоо байгалийн баялгийг
хаягдалгүй бүрэн ашиглахад зохих хувь нэмрээ оруулж эхэлжээ. Тэд удалгүй хүчээ
нэгтгэн хоршоолох нь зайлшгүй болсноор бичил уурхайчдын нөхөрлөл, хоршоод
болон хөгжсөн ажээ. Гэхдээ”жалга довны үзэл”-ээс салаагүй олборлогчид олон
байв.
Налайхын Их уурхайг ажиллуулан Улаанбаатар хотын цахилгаан станцуудыг
нүүрсээр хангаж байсан олон зуун уурхайчид улсын дотац, дэмжлэггүй болж
үйлдвэрлэл доголдон 1990 оны 12 дугаар сард метан-нүүрсний тоосны дэлбэрэлтэнд
өртөн 20 уурхайчнаа алдсан билээ. Удалгүй уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа
ар гэрээ тэжээхийн тулд гүний уурхайн технологийн хаягдал буюу гүний уурхайн
даралт, нуралтаас хамгаалахаар орхидог өнгөн хөрсний орчимд байгаа целикуудэд
байсан үлдэгдэл нөөцийг олборлон түлшний хомсдолд орсон Улаанбаатарын гэр
хороолол, төрөлх Налайх хотынхоо Дулааны станцын хэрэгцээнд зориулан зуун
жилийн өмнө анх ашиглаж байсан тэр аргаар ажиллаж эхэлсэн юм. Хэрвээ тэд
хүрз, жоотуугаа барин ингэж самбаачлан хөдлөж өндийгөөгүй бол өнөөгийн Налайх
хот балгас болон үлдэх байлаа.
376
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Өнгөрсөн зууны эхээр “Монголор” нийгэмлэг, хожим нь “Монголсовцветмет”
нэгдлийн алтны үйлдвэрүүд ашиглаж байсан Сэлэнгэ аймгийн Толгойт, Бороогийн
зэрэг алтны ордод ажиллаж ажиллаж байсан олон арван уурхайчид агуулга сайтай
хаягдал, үүсмэл ордоос алтны хэлтэрхий олохын тулд лоткигоо тэвэрч гадаа
гандаж гар, хөлөө хүйтэн усанд хөхрөөн ажиллаж гэртээ мөнгөн усны хорт хийгээр
амьсгалан амьдралаа залгуулж байлаа. Тэд элдвээр хочлуулж байсан ч эхлээд
эрүүл газар ухаж төнхөөгүй юм.
“Алтан дээр суусан гуйлгачин” гэж өөрсдийгөө хочилдог Монголчууд 90-ээд
оны эхээр “Алт” хөтөлбөрийг санаачлан юуны өмнө улсын зардлаар нөөцийг
нь тогтоосон алтны орд газруудаа аж ахуйн нэгж байгуулан яаравчлан ашиглаж
эхэлсэн нь нэгэн боломжийн эх үүсвэр болсноор түүх болон мартагдаж байсан
хувиараа алт олборлолтыг сэргээжээ. Учир нь Монгол Улс валютийн нөөцөө
нэмэгдүүлэхийн тулд дэлхийн зах зээлийн үнээр алт худалдан авах болсон, “Алт”
хөтөлбөрийг дэмжих зорилготой Түлш-Эрчим банкны хөнгөлөлттэй зээлийн үр дүнд
алт олборлох эрх бүхий жижиг, дунд үйлдвэрүүд Туул, Шарын гол, Хараа, Ерөө,
Бороо, Байдраг голын сав, Хангай, Хэнтий, Заамар, Дөвөнтийн нурууны салбар
уулсын ам, хөндийд олноор байгуулагдсан бөгөөд тэднээс жишээ авч ажиллах
аргаа олсон хувиараа алт олборлогчид тэр дороо бий болжээ. Тэд эхлээд уурхайн
хаягдлын овоолго, үлдэгдэл нөөцийг ашиглаж байлаа. Ган, зуд удаа дараа нүүрлэж
малгүй, орлогогүй болсон иргэд, хувьчлагдан хаагдсан үйлдвэрийн ажилчид,
амьжиргаанд нь хүрэлцэхгүй цалинтай албан хаагчид 2000 оноос хувиараа ашигт
малтмал олборлогчдын тоог эрс өсгөжээ.
Налайхын уурхай хаагдсан болон анхны “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн
90-ээд оны эхэн үеэс хувиараа нүүрс, алт олборлогчид бий болж байсан ч үүнийг
үзэгдэл төдий үзэж байсан төр, засгийн эрх баригчид тэдний “шүдний өвчний нэг”
болно гэж огт таамаглаагүй юм. Хууль тогтоогчид Ашигт малтмалын тухай 1997
оны хуулийн 11.2.-т “Ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр лицензгүй аливаа
этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ хуульд хамрагдах төрлийн ашигт малтмал
ашиглахыг хориглоно” гэсэн заалт оруулж байлаа. Улмаар нөхцөл байдал хурцдан
хувиараа ашигт малтмал ашиглагчдын тоо 100 мянга даваад байсан 2006 онд
тус хуулийг шинэчлэн батлахдаа бас түүний 7.3.-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр
ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж дахин бататгасан байна.
Гэвч хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж улам
боловсронгуй болж байв.
Судалгаанаас үзэхэд 2007 он гэхэд Монгол улсын 19 аймгийн 80 гаруй
сумын нутаг дэвсгэрийн 100 гаруй цэгээс 10 гаруй нэр төрлийн ашигт малтмал
олборлогчдын тоо 100 мянгад хүрсэн бөгөөд Төв аймгийн Заамар, Сэлэнгэ
аймгийн Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Шарынгол, Өвөрхангай аймгийн
Уянга, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Жаргалант, Говь-Алтай аймгийн
Чандмань, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Дорноговь аймгийн Айраг, Хатанбулаг,
Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дундговь аймгийн Өлзийт, Хөвсгөл
аймгийн Рэнчинлхүмбэ сумд, Улаанбаатар хотын Налайх дүүрэг зэрэг газар нутагт
хувиараа ашигт малтмал олборлогчид хамгийн олон болсон байлаа.
Өөрсдийн аж амьдралаа залгуулахын тулд хувиараа ашигт малтмал
олборлогчид яваандаа нийгмийн нэг давхаргын хэмжээнд хүрэхийн зэрэгцээ
тэдний үйл ажиллагаанаас нийгмийн янз бүрийн сөрөг үзэгдэл бий болж улмаар
бүтээгдэхүүнээ хууль бусаар борлуулах “хар зах” үүсгэсэн нь төр, засгийн
377
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
анхаарлыг татсан төдийгүй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн
үйл ажиллагаанд саад тотгор учруулах, нутгийн иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг
төрүүлэх болжээ.
Эх орны эдийн засгийн нөхцөл байдлын үр дүнд бий болсон энэхүү үйл
ажиллагаанаас үүдэх сөрөг үр дагаварыг арилгахын тулд төрийн байгууллагууд,
түүний дотор хяналт шалгалт, цагдаагийн байгууллага оролцсон олон арга хэмжээ
авч байсан ч түр зуурын бөгөөд тодорхой үр дүнд хүрдэггүй, тууштай биш байсан
нь нийгмийн шаардлага байжээ.
Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааны асуудалтай өдөр тутам
тулгардаг геологи, уул уурхайн асуудал эрхэлдэг төрийн яам, түүний бодлогыг
хэрэгжүүлэгч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хууль, эрх зүйн шинэ орчин бий
болгох арга зам хайж байлаа. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийсэн Үйлдвэр,
худалдааны яам 2002 оны 05 сарын 24-ний өдөр Сайдын 53 дугаар тушаал гарган
“Ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлох түр журам” батлав. Ийнхүү
энэ яам Ашигт малтмалын тухай хуулиа зөрчин энэ журмыг гаргасан нь нийгэмд
тулгарсан нэгэн асуудлыг яаж ийгээд шийдэх гэсэн анхны оролдлого байлаа.
Гэвч “хууль бус олборлолт” гэсэн томъёоллыг хадгалж байсан нь энэ төрлийн
олборлолтыг эсэргүүцэгчдийн ирийг дарах гэсэн зөөлөн бодлогын илрэл байсан
юм. Тус журмыг гаргасан зорилгоо “Ашигт малтмалыг хууль бусаар олборлож
байгаа ажиллагааг зохион байгуулалтанд оруулж, ажлын байр бий болгосноор
орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ашиглалтын явцад байгаль орчинд
үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг багасгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн
ажиллагаанд хяналт тавихад энэ журмын зорилго оршино” гэж тодорхойлсон
байв. Энд байгаа “Ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа ажиллагааг
378
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
зохион байгуулалтанд оруулж...” гэсэн томъёололыг ойлгоход тухайн үед бэрх
байсан билээ.
Энэ журмын дагуу сум, дүүргийн Засаг дарга нар ашиглалтын тусгай
зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулан түүний эзэмшил талбайн аль нэг хэсэгт
иргэдийг ажиллуулах замаар хувиараа олборлогчдын үйл ажиллагааг хуулийн
хүрээнд оруулах боломж нээж байсанч гэрээт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл
ажиллагаанд зарим бэрхшээл учрах, бас энэ маягаар ажиллах хүсэл, чадвартай
хувийн олборлогчид цөөн байсан тул хэрэгжилт тун явцгүй байлаа.
Өөрөөр хэлбэл хувиараа ашигт малтмал олборлолтыг хувь хүндээ ч, төр
засагт ч өгөөжтэй болгохын тулд бодит амьдралд нийцсэн хууль, тогтоомж батлан
гаргаж эрх зүйн баталгаат орчин бий болгох учиртай нь бодит зүйл болсон байв.
Иймээс төрийн, төрийн бус болон олон улсын зарим байгууллагууд хувиараа ашигт
малтмал олборлогчдын ажил, амьдарлын талаар судалгаа хийх, семинар, уулзалт,
зөвлөлгөөн зохион байгуулах, гадаад дотоодын туршлага судлах зэргээр олон талт
үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайлбал,
- 2002 онд УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн засаг захиргаа, төрийн
бус байгууллага, хувиараа ашигт малтмал олборлогчид, уул уурхайн
компаниудын төлөөлөл оролцсон “Гар аргаар ашигт малтмал олборлолт”
сэдвээр Улаанбаатар хотноо зөвлөлгөөн хийж, хувиараа ашигт малтмал
олборлогч (ХАМО)-дын үйл ажиллагааг зохицуулах хууль боловсруулж
батлуулах, ХАМО-дыг бүртгэлжүүлэх, олборлосон ашигт малтмалыг
худалдан авах журам тогтоох зэрэг асуудлаар зөвлөмж гаргасан;
- “Ашигт малтмал гар аргаар олборлох тухай” хуулийн төсөл боловсруулах
ажлын хэсэг 2002-2003 онд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ,
Төв, Дорноговь, Хэнтий аймгуудад томилолтоор ажиллан ХАМО-дын үйл
ажиллагаатай газар дээр нь танилцаж, орон нутгийн удирдлага, албан
байгууллага, ард иргэд, лицензи эзэмшигчид, уул уурхайн компанийн
төлөөлөлтэй уулзаж, холбогдох судалгаа хийсэн;
- 2003 онд “Ашигт малтмал гар аргаар олборлох тухай” хуулийн төслийг УИХ-ын
гишүүн Л.Цэрэнжав санаачилан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр
өргөн барьсан;
- 2003 онд Японы ЖАЙКА-ийн шугамаар Төв аймгийн Борнуур, Сүмбэр,
Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Бороо, Хараа голуудын сав нутгийг хамарсан
мөнгөн усны бохирдолтын судалгаа хийж, тайлан гаргасан;
- 2004 оны 12 дугаар сард Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо
(МАОЭНХ) Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА)-тай хамтран
“Ашигт малтмал гар аргаар олборлолт ба ажил олгогч эздийн байгууллагын
үүрэг, оролцоо” сэдэвт семинар зохион байгуулж бодлого боловсруулагч,
хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талуудыг оролцуулан ХАМО-дын үйл
ажиллагааны хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай зөвлөмж, уриалга
гаргасан,
- 2004-2005 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн болон
мэргэжлийн туслалцаатайгаар “Монгол дахь уурхайн албан бус дэд
салбарын эрх зүйн зохицуулалтыг болвсронгуй болгох нь” гэсэн сэдвээр
суурь судалгаа явуулсан,
379
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
- МАОЭНХ-оос “Гар аргаар алт олборлогчдын нөхцлийг сайжруулах, албан
бус уурхай дахь хүүхдийн хөдөлмөрийг устгах төсөл”-ийг боловсруулан
Төв аймгийн Борнуур, Заамар сумуудад 2004-2006 онд хэрэгжүүлсэн
байна. Энэ ажлын хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогчид, тэдний
хүүхдүүдийн амьдрал ахуйн талаар судалгаа хийхээс гадна сургуулиас
завсардсан хүүхдүүдийг сургалтанд хамруулах, 16-18 насны хүүхдүүдэд
мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Борнуур, Заамар
суманд сургалт, сурталчилгааны гэрүүд ажиллуулж, хууль, эрх зүйн уулзалт,
сурталчилгаа зохион байгуулсан байна.
2002 оноос эхэлсэн энэ ажилд Төв аймаг, Борнуур, Заамар сумдын
удирдлагууд, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, УИХ-
ын гишүүн Л.Цэрэнжав, Л.Даваацэдэв, ҮХЯ-ны мэргэжилтэн О.Цэндсүрэн, АМХЭГ-
ын дарга Д.Жаргалсайхан, АМХЭГ, АМГТХЭГ-ын Уул уурхайн алба, газрын дарга
Б.Магванжав, Хэлтсийн дарга С.Баттулга, НХХЯ-ны мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг,
МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, төслийн зохицуулагч Г.Оюундарь,
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Ерөнхий менежер О.Зоригт, ОУХБ-ын
Үндэсний хөтөлбөрийн менежер Н.Монголмаа, геохимич Б.Түмэнбаяр нарын зэрэг
байгууллага, ажилтнууд идэвхи, санаачлага гарган зохион байгуулан оролцож
байжээ.
Энэ тухай Швейцарийн хөгжлийн агентлагиас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн
“Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд П.Үржинлхүндэв, Н.Даваасамбуу,
Т.Энхцэцэг нарын 2011 онд хийсэн “Бичил уурхайн хууль, эрх зүйн орчин” сэдэвт
судалгааны материалд тэмдэглэсэн байдаг.
Энэ мэтчилэнгээр бичил уурхайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар
гаргаж байсан олон талт үйл ажиллагаа өрнөж эхэлжээ.
АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан Төрийн болон олон улсын байгууллагаас зохион
ажлын хэсэг 2002 онд хувиараа ашигт малтмал байгуулж байсан олон арга хэмжээний нэгэн
уулзалт, семинар. 2006 он.
олборлогчидтой уулзалт хийв.
380
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2. БИЧИЛ УУРХАЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН
БАРТААТ ЗАМ
Хувиараа ашигт малтмал олборлогчид өөртөө эерэг, сөрөг үзэгдэл агуулсан
нийгмийн бүлэг, давхарга болж өргөжин үйл ажиллагаа эдийн засгийн нэгэн
бүрэлдэхүүн хэсэг болсон нийгмийн энэ харилцааг зохицуулах хууль, эрх зүйн
орчин бүрдүүлэх гэж төрийн болон төрийн бус байгууллга, улмаар олон улсын
байгууллага олон жилийн хөдөлмөрөө зориулжээ. Энэ явцдаа дэлхийн бусад улс
оронд ямар байсан, байдгийг судлах учиртай байлаа.
Дэлхийн уул уурхайн салбарт нийт ажиллагсадын 90 гаруй хувь нь буюу 80
гаруй орны 40.5 сая эр, эм хүмүүс, хүүхдүүд хувиараа, эсвэл бидний бичил уурхай
гэж томъёолсон үйлдвэрлэлд ажиллаж дэлхийн алтны 20, үнэт чулууны 80, очир
эрдэнийн 20, цагаан тугалганы 25 хувийг олборлодог хэмээн олон улсын судлаачид
үздэг байна. Түүнчлэн 150 сая хүний амьдрал бичил уурхайгаас шууд хамаарч
тэдний 70-80 хувь нь хууль бусаар олборлолт явуулдаг байна.
Олон улс орнуудын засгийн газрууд бичил уурхайг ядуурлыг бууруулахын
зэрэгцээ үндэсний баялаг бүтээгчид гэж үзэх нь түгээмэл болсон байв. Сүүлийн
жилүүдэд зарим орны засгийн газар тэднийг хүлээн зөвшөөрч эрх зүйн орчныг
нь бүрдүүлж эхэлжээ. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд гарч байгаа ч тэрхүү орчныг
орон нутагт хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч байгаа бөгөөд засгийн газруудын
бичил уурхайчдад үзүүлэх тусламж дэмжлэг баталгаагүй байна. Сүүлийн 30 жилд
хөгжлийн төлөөх олон улсын байгууллага, хамт олны зүгээс улам түгээмэл болж
байгаа жижиг, дунд бичил уурхайн асуудалд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлдэг
болжээ.
Бичил уурхайн талаар олон улсын хэмжээнд хийгдэж байсан ажил, хандлагыг
ажиглавал:
- 1970-аад онд асуудлын мөн чанарыг тодорхойлох,
- 1980-аад оны эхнээс технологийн асуудалд анхаарч байсан бол
- 1990-ээд онд технологи, байгаль орчин, хууль, нийгэм-эдийн засгийн
асуудлыг цогцоор нь авч үздэг болжээ.
Гэхдээ 1990-ээд оны дунд үеэс бичил уурхайг хуульчлахад илүү их анхаарал
тавьдаг болсон юм. Түүнчлэн энэ үеэс том, жижиг уурхайн харилцаа, жендерийн
болон хүүхдийн хөдөлмөрийн асуудал хурцаар тавигдах болсон байна. Гэтэл
2000 оноос хойш бичил уурхай эрхлэгч иргэдийн хүний эрхийн асуудал болон
амьжиргааны тогтвортой байдлыг хангах талаар илүү анхаарч олон санал
санаачлага гаргадаг болжээ. Энэ хувьсал өөрчлөлт Монгол Улсын бичил уурхайг ч
тойрон гараагүй юм.
Бичил уурхайчид ажиллах өнөөгийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь ямар их
бартаатай, чимхлүүр ажил байсныг “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд
судлаач П.Үржинлхүндэв, Н.Даваасамбуу, Т.Энхцэцэг нарын хийсэн судалгаа
(2011 онд гарсан) харуулж байдаг билээ. Түүнчлэн АМГТХЭГ-ын Бичил уурхай
хариуцсан болон бусад мэргэжилтнүүдийн энэ чиглэлийн үйл ажиллагааны
тайлантай танилцсан хэн бүхэн бичил уурхайчдын ажиллах хууль, эрхзүйн орчинг
бүрдүүлэх нь ёстой л “заан тугалах” шиг урт удаан зовиур, бэрхшээлтэй ажил
байсныг ойлгохоор ажээ. Иймээс итгэж болох эх сурвалж болсон тэдний судалгаа
тайлангаас түүхийн хуудсууд нь бичигдэх учиртай билээ.
381
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааны асуудалтай өдөр тутам
тулгардаг геологи, уул уурхайн асуудал эрхэлдэг төрийн яам, түүний бодлогыг
хэрэгжүүлэгч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хууль, эрх зүйн шинэ орчин бий
болгох арга зам хайж байлаа. АМХЭГ-ын идэвхитэй үйл ажиллагаа, нөхцөл байдалд
бодитой дүгнэлт хийсэн Үйлдвэр, худалдааны яам 2002 оны 05 сарын 24-ний өдөр
Сайдын 53 дугаар тушаал гарган “Ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар
олборлох түр журам” батлав. Энэ бол ашигт малтмал хувиараа олборлогчдын үйл
ажиллагааг зохицуулах гэж төр, засгийн зүгээс гаргасан эрх зүйн анхны томоохон
баримт бичиг байсан юм.
Ийнхүү энэ яам “Ашигт малтмалын тухай” хуулиа зөрчин энэ журмыг гаргасан
нь нийгэмд тулгарсан нэгэн асуудлыг яаж ийгээд шийдэх гэсэн анхны оролдлого
байлаа. Гэвч “хууль бус олборлолт” гэсэн томъёоллыг хадгалж байсан нь энэ төрлийн
олборлолтыг эсэргүүцэгчдийн ирийг дарах гэсэн зөөлөн бодлогын илрэл байсан
юм. Тус журмыг гаргасан зорилгоо “Ашигт малтмалыг хууль бусаар олборлож
байгаа ажиллагааг зохион байгуулалтанд оруулж, ажлын байр бий болгосноор
орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ашиглалтын явцад байгаль орчинд
үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг багасгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн
ажиллагаанд хяналт тавихад энэ журмын зорилго оршино” гэж тодорхойлсон
байв. Энд байгаа “Ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа ажиллагааг
зохион байгуулалтанд оруулж...” гэсэн томъёололыг ойлгоход тухайн үед бэрх
байсан билээ.
Энэ журмаар сум, дүүргийн Засаг дарга нар ашиглалтын тусгай зөвшөөрөл
эзэмшигчтэй гэрээ байгуулан түүний эзэмшил талбайн аль нэг хэсэгт иргэдийг
ажиллуулах замаар хувиараа олборлогчдын үйл ажиллагааг хуулийн хүрээнд
оруулах боломж нээж байсанч гэрээт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл
ажиллагаанд зарим бэрхшээл учрах, бас энэ маягаар ажиллах хүсэл, чадвартай
хувийн олборлогчид цөөн байсан тул хэрэгжилт тун явцгүй байлаа.
Зарим судлаачид энэ журам олон талт судалгаан дээр түшиглээгүй, үйл явцын
өрнөлийн хэтийн төлвийг харж чадаагүй, хууль хоорондын уялдааны зөрчил
агуулсан тул хэрэгжээгүй гэж үздэг байна. Дээрх журам нь хэрэгжиж амжилтанд
хүрээгүй ч эрх зүйн албан ёсны анхны баримт бичиг байснаараа ач холбогдолтой
бөгөөд гар аргаар буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хуулиар хүлээн зөвшөөрөх
асуудлыг анх ил тод дэвшүүлэн тавьсан алхам байсан юм.
Энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор санаачлагч нь байсан АМХЭГ-аас хувиараа
ашигт малтмал олборлогчид олноор ажилладаг Төв аймгийн Заамар, Баянхонгор
аймгуудад анхаарлаа төвлөрүүлэн сурталчилгаа, удирдлага, зохион байгуулалтын
нилээд ажил хийсэн боловч энэ нь тодорхой үр дүнд хүрэх нүсэр ажлын эхлэл
төдий байжээ.
Үүний дараа “Газрын хэвлийн тухай” хуулиас уламжилсан эрдэс баялгийн
салбарын органик хуулиудын нэг хүчтэй хууль болгон батлуулах санаачлага УИХ-
ын гишүүн Л.Цэрэнжав гарган “Ашигт малтмал гар аргаар олборлох тухай” хуулийн
төсөл боловсруулж 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн
мэдүүлжээ.
Тэрхүү хуулийн төслийн гол үзэл баримтлал нь хувиараа ашигт малтмал
олборлохоор нэгдсэн иргэд “Бүртгэгдээгүй нөхөрлөл” байгуулсан тохиолдолд түүнд
сум, дүүргийн Засаг даргаас нэгж талбай олгон гэрээ байгуулж ажиллуулах замаар
нийгэм-эдийн засгийн шинээр үүссэн харилцааг зохицуулахад оршиж байжээ.
382
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Салбарын сайдын гаргасан өмнөх журмаар хувиараа ашигт малтмал олборлогчид
зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн талбайд гэрээ байгуулан ажиллах
боломжтой байсан бол энэ хуулийн төсөлд уурхайн эдэлбэр газраас Ашигт
малтмалын хуулийн дагуу буцааж хүлээлгэн өгсөн талбайд олборлолт хийж
болохоор нэмэлт хийж өгсөн байв. Мөн түүнчлэн хувиараа ашигт малтмал
олборлогчдыг “бага хүчин чадлын тоног төхөөрөмж” ашиглахыг зөвшөөрөх асуудал
хөндөгдсөн байна.
Тус хуулийн төсөлд дутагдалтай, амьдралд нийцэхгүй зүйл олон байсан ч
цаашид нэмэлт өөрчлөлт хийгээд явчих ямар нэг хуулийн суурь бий болох хэмжээний
байв. Гэвч УИХ-аар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн боловч хоёр
дахь хэлэлцүүлэг болохоос өмнө тухайн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар
болж хууль санаачлагч Л.Цэрэнжав дараагийн буюу 2004 оны сонгуулиар УИХ-ын
гишүүнээр дахин сонгогдоогүй тул уг хуулийн төсөл дахин хэлэлцэгдэх боломжгүй
болж холбогдох төслүүдийг 2005 оны 12 сарын 08-ны өдрийн 76 дугаар тогтоолоор
буцааж, эдгээр төслүүдийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт
даалгасан байна.
Уг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт зөвлөхөөр ажиллаж байсан
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат уурхайн ашиглалтын ба боловсруулах
технологийн хаягдал болон үүсмэл орд, ашиглалтын зардал ихтэй технологиор
ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, илэрц ашиглахад хувиараа ашигт
малтмал олборлогчдын үйл ажиллагааг чиглүүлэх талаар санал, зөвлөмжүүдийг
өгч байжээ.
УИХ-ын гишүүн асан Л.Цэрэнжав дундад зууны үеэс “artisan” буюу гарын ур
чадвар, эсвэл уламжлалт арга ашиглан ахуйн хэрэглээний болон гоёл чимэглэлийн
зүйл бага хэмжээгээр хийдэг хувь хүмүүсийг өргөмжилсөн нэр томъёог ашиглан
хуулийн төсөлдөө “Ашигт малтмал гар аргаар олборлох тухай хууль” гэсэн нэр өгч
байжээ.
Гэвч уламжлалт гар аргын үйлдвэрлэл ямагт инновацилагдах хандлагатай,
“уламжлал, шинэчлэлийн хооронд бүжиглэж” байдаг тул энэ маягаар ашигт малтмал
олборлох нь яваандаа үйлдвэрлэлийн шинж чанартай гэж үзэгдэн “үйлдвэрлэл”
гэсэн үг оруулан нэрийг нь засварлахад хүргэж Засгийн газар “Ашигт малтмалыг гар
үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай” гэсэн нэртэй болгосон хуулийн төсөл 2006
оны 09 сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл энэ нэрээр хагас
жил орчим хугацаанд олон нийтийн уулзалт ярилцлага, семинар зөвлөлгөөн дээр
яригдаж байв. Улмаар төр, олон нийтийн байгууллагаас өргөн хэлэлцүүлэг явуулж
байх явцад энэ нэрийг шинэ хуулийн зорилгод нийцүүлэн дахин өөрчлөх шаардлага
гарав. Хуулийн энэ нэр “гар аргаар” гэсэн үгс агуулж байснаараа хувиараа ашигт
малмал олборлогчид анх бий болохдоо зохион байгуулалтгүй, нийгмийн сөрөг
үзэгдэл дагуулсаар байсан тэр хэвээрээ үлдэх нь гэсэн сэтгэгдэл төрүүлсээр
байлаа. Иймээс өргөн барьж байгаа хуулийн нэрийг илүү сонирхолтой, уян хатан,
шинэлэг болгон өөрчилж хуулиа батлуулах арга хайсан санал, санаачлага гарч
эхэлсэн байна.
Хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны сөрөг үр дагаварыг
арилгах, багасгахын тулд ихээхэн чармайлт гарган ажиллаж байсан АМХЭГ-ын
удирдлага 2004 оноос өмнөх нэгэн “Шуурхай” дээрээ энэ асуудлыг ярилцахад
“микро” гэдэг үг моодонд ороод байснаас гадна “бичил зээл”, “бичил бизнесс”
гэж жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихтэй холбоотой нэр томъёо байж болох тул
383
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
яагаад “бичил уурхай” гэж нэрлэж болохгүй билээ гэсэн санал гарчээ. Уг санаа
газар авч удаа дараагийн уулзалт, ярилцлагад энэ үгийг хэрэглэж эхэлснээр бодит
зүйл болж хуулийн төслийн нэрийг сольж “Бичил уурхайн тухай” хуулийн төсөл гэж
нэрлэх болжээ. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд хэрэгжүүлэх
төслийн нэрээ энэ хуулийн төслийн нэрнээс авсан байх магадлалтай билээ.
Шинэ хуулийн төслийг дахин засварлаж, боловсруулахад Швейцарийн
хөгжлийн агентлагийн үүсгэн байгуулсан “Бичил уурхайг дэмжих” төслийн
ажилтнууд өөрсдийн хийсэн судалгаа, зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр гарч
байсан санал, зөвлөмж, олон улсын туршлагад тулгуурлан үнэтэй санал, санаачлага
гарган оролцож байв.
“Бичил уурхайн хууль”-ийн төслийг боловсруулахтай холбогдон “Газрын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох
боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Бичил уурхайн тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай”, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай” хуулийн төслүүд, “Бичил уурхайн тухай” хуулийг хэрэгжүүлэх зарим арга
хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах зэрэг
асар их ажил төрийн байгууллагын бүх шатанд хийгдсэн юм.
Ийнхүү “Бичил уурхайн тухай” хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын
гишүүн асан С.Ламбаа, Р.Бадамдамдин, Д.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, Ц.Баярсайхан,
С.Баярцогт, Г.Занданшатар, Д.Лүндаажанцан, Ц.Сүхбаатар, З.Энхболд, Р.Нямсүрэн
нарын 11 гишүүн 2006 оны 7 дугаар сарын 06-нд УИХ-д өргөн барьжээ. Төслийг
өргөн барихад УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Ламбаа нар ихээхэн идэвхи чармайлт
гаргасан бөгөөд уг төсөл нь өөрөө нэлээд чамбай боловсруулагдсан байв. Нэгэнт
хуулийн төсөлд гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны төвшинг
микро уурхайн үйлдвэрлэлийн хэмжээнд тавьж байгаа, хувиараа олборлогчид бага
оврын тоног төхөөрөмж ашиглаж эхэлсэн тул нөхөрлөлийн зохион байгуулалтаар
олборлолт явуулах талбайн хэмжээг 25 м2 –аас ихгүй, хоногт гүйцэтгэх уулын
ажлын хэмжээг 200 м3 хүртэлх байхаар төсөлд тусгасан нь шинэлэг байлаа.
Гэхдээ Иргэний хуулийн дагуу байгуулагдсан нөхөрлөл нь аж ахуйн нэгжийн
орлогын албан татвар төлөх үүргээс чөлөөлөгддөг учир уул уурхайн компаниуд
татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор задран бичил уурхай олширох, төсвийн
орлогод нөлөөлөх эрсдэл агуулж байв.
“Бичил уурхайн тухай” хуулийн энэ төсөл нь өмнөх төслүүдээс сургамж
авсан, харьцангуй удаан хугацаанд, бодит судалгаанд тулгуурласан, салбарын
мэргэжлийн болон мэргэшсэн хуульчдын оролцоотойгоор боловсруулагдаж үзэл
баримтлал, үндсэн зарчмуудыг тодорхойлсон томъёолол нь үндэслэлтэй, хууль,
тогтоомжуудын уялдааг хангахад чиглэгдсэн, харьцангуй боловсронгуй болсон
учраас бичил уурхайн харилцааг цаашид зохицуулах баримт бичиг боловсруулахад
ач холбогдлоо өгсөн гэж үнэлэгдэж байв.
Гэвч хуулийн энэ төслийг өргөн барьсны дараа УИХ-ын 2005 оны 12 сарын
08-ны өдрийн 76 дугаар тогтоолоор өмнөх хуулийн төслийг нь буцааж дахин
боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт нь даалгасны дагуу “Ашигт
малтмалыг гар үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай” хуулийн төслийг Засгийн
газар 2006 оны 09 сард Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлсэн байна.
Иймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дээрх 2 хуулийн төслийг тус
384
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бүрд нь авч хэлэлцээд 2 төслийг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Үүний дагуу 2
төслийг нэгтгэж боловсруулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай”
гэсэн нэртэй хуулийн төсөл дээр хуулийн ажлын хэсэг болон Улсын Их Хурал дахь
намын бүлгүүд ажиллаж УИХ-ын 2006 оны намрын чуулганаар анхны хэлэлцүүлэг
хийлгэсний дараа чуулган завсарлажээ. Дээрх хоёр хуулийн төслийн аль аль
нь батлагдаагүй шалтгааныг тус үзэл баримтлалын зарчмууд нь харшилдсан,
нэгтгэхэд хүндрэлтэй, хоорондоо авцалдахгүйн зөрчил байсан нь нөлөөлсөн гэж
судлаачид үздэг байна.
Гэхдээ хувиараа ашигт малтмал облорлогчдын үйл ажиллагааг зохицуулах
хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө 2005-2006 онд ҮХЯ, АМГТХЭГ, “Бичил
уурхайг дэмжих” төсөл болон бусад оролцогчдын хийсэн ажил, гаргасан идэвхи
чармайлтын үр дүнд 2006 оны 07 сарын 08-ны өдөр УИХ-аас нэмэлт, өөрчлөлт
оруулан баталсан “Ашигт малтмалын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Гар
аргаар болон бичил уурхайгаар ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцааг
тусгай хуулиар зохицуулна” гэсэн заалт оржээ. Энэ бол бичил уурхайн эрх зүйн
орчин бүрдүүлэхэд гарсан том ахиц байлаа.
Хуулийн төслүүд хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан 2007 оны эхээр
АМГТХЭГ-т “Бичил уурхайн хэлтэс” зохион байгуулж ажиллуулсан нь хувиараа
ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах
хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайг мэргэжлийн удирдлагаар
хангахад төр, засгийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой арга
хэмжээ болжээ.
Тухайн үед АМГТХЭГ-ын даргаар (2004-2008 он) ажиллаж байсан Л.Болд
“Тогтвортой бичил уурхай” төслийн гүйцэтгэх үүрэг, хийж байгаа ажилд ихээхэн ач
холбогдол өгч бүхий л талаар дэмжиж, гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан
бөгөөд АМГТХЭГ-ын даргын гадаад харилцаа эрхэлсэн зөвлөх бөгөөд “Тогтвортой
бичил уурхай” төслийн Үндэсний захирлаар ажиллаж байсан Ч.Энхзаяа төслийн
үйл ажиллагааг удирдан чиглүүлж, АМГТХЭГ-ын ажилтай уялдуулах, гадаад
хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2007 оны 01 сарын 03-ны хурлаар
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” хуулийн төслийг хэлэлцэхэд
зарим гишүүдийн гаргасан ойлгомж муутай саналыг үндэслэн засвар, өөрчлөлт
оруулахыг ажлын хэсэгт даалгаж буцаасан бөгөөд УИХ-ын гишүүдийг хувиараа
ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулахаар
орон нутагт явуулан хувиараа алт олборлогчдын амьдрал байдалтай танилцуулсан
байна. Хууль батлах цаг хугацаа шахуу байснаас тэр үү, ямар ч гэсэн дүн өвлийн
хүйтнээр гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаатай танилцахаар орон нутагт
ажиллацгаажээ.
Хөдөө орон нутагт ажилласан УИХ-ын зарим гишүүд хувиараа ашигт малтмал
олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулж үйл ажиллагааг нь
бичил уурхайн хэлбэрээр зохицуулах нь илүү ач холбогдолтой юм гэсэн ойлголттой
ирсэн бол зарим нь арай өөр мэдээлэлтэй эргэн ирж байжээ. Баримт бичигт
тэмдэглэснээр Архангай, Өвөрхангай аймагт ажилласан гишүүд нь олборлогчдын
ажиллах талбайг заан олгоод уг талбайг тойруулан хашаа барих, улмаар төрийн
өмчит компани байгуулах үзэл баримтлал бүхий хуулийн төсөл боловсруулах
шинэ санал ч гаргаж байжээ. Тэр саналыг нь “хашаанд оруулах”, “хашаачилах” гэж
хошигнон тухайн үед нэрлэж байв. Гэвч хууль батлагдан гаргаагүй л байлаа.
385
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Үйлдвэр, худалдааны сайд цаг алдахгүйн тулд 2007 оны 09 сарын 27-ны өдрийн
251 тоот тушаалаар “Уул уурхайн тухай”, “Бичил уурхайн тухай”, “Хамгаалалтын
ногоон бүсийн тухай” хуулийн төслүүдийг тодотгон боловсруулах ажлын хэсгийг
байгуулсан байна. Тэрхүү ажлын хэсгийн ахлагчаар ҮХЯ-ны Геологи, уул уурхай,
хүнд үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн томилогдон ажиллажээ. Ажлын
хэсгийн бүрэлдэхүүнд АМГТХЭГ-ын Бичил уурхайн хэлтсийн дарга Н.Батбаяр,
“Тогтвортой бичил уурхай” төслийн техникийн эксперт Н.Даваасамбуу нар орж
ажиллажээ. Энэ удаад “Бичил уурхайн тухай” хуулийн төсөлд зарим нэг өөрчлөлт,
тодруулга хийхээс гадна дээр дурьдсан “хашаачилах” хувилбараар хуулийн төсөл
боловсруулах даалгавар өгөгдсөний дагуу “Бичил уурхайн тухай” хуулийн бас нэгэн
хувилбар төсөл боловсруулжээ.
Энэ төслийн үндсэн үзэл баримтлал нь хувиараа ашигт малтмал олборлогчдын
үйл ажиллагааг төрийн өмчийн компани удирдан зохицуулахад оршиж байсан
бөгөөд өгөөж муутай, их зардал төрөөс гарахаар байсан тул энэ хууль хэрэгжих
эдийн засгийн үндэслэлгүй байлаа.
Ажлын хэсгийн гишүүд “Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр”-
ийг боловсруулж Засгийн газраар батлуулах, мөн ”Бичил уурхайн тухай” хуулийн
төсөл батлагдах явц удаашралтай байгаа учир энэхүү хуулийн төсөлд тулгуурлан
хувиараа олборлогчдын үйл ажиллагааг зохицуулах түр журмыг яамны сайдын
тушаалаар батлуулж хууль батлагдах хүртэл мөрдөх, энэ замаар хуулийн төслийг
амьдрал дээр турших тухай санаачлага гаргажээ. Ингээд түр журмыг Засгийн газар
батлахаар болж, Ажлын хэсгийн гишүүд журмын төслийг боловсруулахаар тогтжээ.
Энэ санаачлага гарах болсон үндэслэл нь УИХ-ын гишүүдийн дунд бичил
уурхайн зарим асуудлууд нэлээд маргаан үүсгэдэг, 2007 он дуусаж дараагийн
сонгууль дөхсөн учир УИХ-ын зарим гишүүд “Бичил уурхайн тухай хууль”-ийг
батлахаас нэлээд цэрвэж байсан зэргээс шалтгаалан хууль ойрын хугацаанд
батлагдахгүй байх магадлал өндөр байсантай холбоотой ажээ.
Бичил уурхайг дэмжих олон улсын нийгэмлэг (CGSM)-ийн VII хурал,
Улаанбаатар хот, 2007 оны 9-р сарын 7-12
Иймээс Монгол Улсын Засгийн Газар “Хувиараа ашигт малтмал олборлож
байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай” 28 дугаар тогтоол 2008 оны 01
дүгээр сарын 23-ны өдөр батлаж иргэд хувиараа ашигт малтмал олборлож байгааг
386
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
зохицуулах журам болон дэд хөтөлбөрийн төсөл боловсруулж Засгийн газрын
хуралдаанд 2008 оны 3 дугаар сарын 1-ний дотор оруулахыг Үйлдвэр, худалдааны
сайд Х.Наранхүүд даалгажээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 27-ны
өдөр гарсан 71 дүгээр тогтоолоор “Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд
хөтөлбөр”, 72 дугаар тогтоолоор “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа
иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг тус тус баталж, түүнийг
хэрэгжүүлэх арга замыг заасан нь Ашигт малтмалын газар, Швейцарийн хөгжлийн
агентлагийн бичил уурхайн төслийн багийнханд урам зориг өгч, дэд хөтөлбөр болон
түр журмыг хэрэгжүүлэх ажилдаа идэвхийлэн оржээ.
“Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр” болон “Хувиараа
ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-
ын төсөл боловсруулах ажилд АМГТХЭГ-ын “Бичил уурхайн хэлтэс”-ийн дарга
Н.Батбаяр, “Тогтвортой бичил уурхай” төслийн ажилтан Н.Даваасамбуу, хуулийн
ажилтан Т.Энхцэцэг нар идэвхи, зүтгэл гарган ажиллаж байжээ.
Энэ бүх хугацаанд бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай
холбоотой асуудал бүх талуудын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд хууль, эрх
зүйн орчин бүрдүүлэх үйл явцтай хамт яригдаж ирсэн юм. Энэ үүднээс “Тогтвортой
бичил уурхай” төслийн захиалгаар ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн
тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвэгмид ахлагчтай ажлын хэсэг “Бичил уурхайн
аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, заавар”-ыг 2007 онд боловсруулсан бөгөөд
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 06 сарын 02-ны өдрийн 253 дугаар тушаалаар
батлагдсан байна.
Монгол Улсын Засгийн газраас бас нэгэн шийдвэр 2008 оны 3 сарын 12-ны
өдөр гаргасан нь “Налайхын нүүрсийг хувиараа ашиглаж байгаа иргэдийн үйл
ажиллагааг зохицуулах тухай” 89 дүгээр тогтоол байлаа. Уг тогтоолоор Налайх
дүүрэгт хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийг бүртгэх, ашиглалтын тусгай
зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээр ажиллуулах, аюулгүй
ажиллагааны дүрмийг мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах, хувиараа
нүүрс олборлох үйл ажиллагаанаас үүдэн бий болсон цооног, нүүрсний амыг
хааж, дахин ашиглах боломжгүй болгох, малталтын нурал, эвдрэлийн уршгаас
үйлдвэрлэл, дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, дүүргийн
ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын шугамаар ажилтай болгох,
байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг даалгаварыг холбогдох яамдын сайд нарт
болон нийслэлийн Засаг даргад өгсөн байна. Гэхдээ энэ тогтоол бүрэн хэрэгжих
боломжгүй байсныг амьдрал харуулсан билээ. Энэ тогтоол бол нурал гарч хувиараа
нүүрс олборлогчдын амь эрсэдсэний дараа сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэр
байсан юм.
Ингэж хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой эрх
зүйн анхны зарим шийдвэрүүд гарч эхэлсэн тул түүнийг олборлогчдод таниулан
сурталчилах ажил хийх шаардлага зүй ёсоор урган гарчээ. Иймээс 2008 оны 3 сарын
сүүлчээр Хууль зүйн үндэсний төвийн эмхэтгэсэн “Бичил уурхайтай холбогдох эрх
зүйн баримт бичгийн эмхэтгэл” ном хэвлэгдэн гарав. Энэ эмхэтгэлд хууль, эрх
зүйн 120 бичиг баримтаас бичил уурхайтай холбогдох заалтуудыг түүвэрлэн авч
оруулсан нь хувиараа ашигт малтмал олборлохыг хүссэн хүн бүхэнд ажлаа эхлэх,
явуулахад дөхөм болох гарын авлага, сурталчилгааны томоохон арга хэмжээ
болсон байна.
387
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Түүнчлэн Байгаль орчны сайдын “Мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт
боловсруулалтанд ашиглахыг хориглох тухай” 135 тоот тушаал 2008 оны 4 сарын
8-ны өдөр гарч мөнгөн ус хэрэглэхийг мөн өдрөөс эхлэн хориглох, мөнгөн усны
хэрэглээг хориглосон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх,
бусад холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай заажээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 3 сарын 2-ны өдрийн 28 дугаар
тушаалаар Бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах, энэ чиглэлээр гадаад,
дотоодын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, санхүүгийн эх үүсвэрийг үр
ашигтай зарцуулах, бодлого, үйл ажиллагааг нь Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөрт нийцүүлэн зохицуулах асуудлыг боловсруулах Ажлын хэсэг байгуулсан
байна. Ажлын хэсгийн ахлагчаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын орон тооны
бус зөвлөх Б.Хулдорж томилогдон ажиллажээ. Ажлын хэсэгт ЭБЭХЯ, АМГ, ТБУТ,
МУУҮА, Дэлхийн банк, Азийн сан, НҮБ-ын Хүн амын сан, ОУХБ зэрэг төрийн болон
ТББ, донор байгууллагын төлөөллөөс гадна олон улсын зөвлөх, Канад улсын иргэн
Лаура Барретто болон бичил уурхайчдын төлөөлөл орж ажилласан байна.
Дээрх тушаалаар бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулахтай холбогдуулан
өгсөн үүргийн дагуу тус ажлын хэсгийн гишүүн, олон улсын хуулийн зөвлөх Лаура
Барретто “Хувиараа болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай”
гэсэн нэртэй хуулийн төсөл боловсруулсан байна. Гэвч уг хуулийн төслийн үзэл
баримтлал нь Монголын нөхцөлд төдийлөн таарахааргүй байна гэж салбарын
бодпого боловсруулагч болон хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтнүүд үзжээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан
“Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах
түр журам”-ыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн
орчинг сайжруулах санал боловсруулах ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний
сайдын 2009 оны 5 сарын 1-ний өдрийн 107 тоот тушаалаар байгуулсан юм. Энэхүү
ажлын хэсэгт Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн
бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатараар ахлуулсан яамны болон Ашигт
малтмалын газар, Тогтвортой бичил уурхайн төслийн холбогдох мэргэжлийн хүмүүс
голчлон ажиллажээ.
“Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил” үндэсний зөвлөлгөөн,
Улаанбаатар хот, 2009.10.13
388
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ажлын хэсэг хувиараа ашигт малтмал олборлолтыг Засгийн газрын баталсан
журмаар зохицуулдаг байх, орон нутгийн удирдлага бичил уурхайн зориулалтаар
орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авдаг эрхтэй байх зохицуулалт хийх нь зүйтэй
гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай”, “Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Орлогыг нь тухай
бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний албан татварын
тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Эдгээр хууль, журмын төслийг боловсруулсны дараа 2010 оны 1-р сарын
7-ны өдөр “Тогтвортой бичил уурхай” төслөөс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
болон ажлын хэсгийн гишүүдтэй хамтран “Бичил уурхайн тухай” хуулийн төсөл
санаачилсан УИХ-ын гишүүд болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль журмын төслийг танилцуулжээ.
Хэлэлцүүлэгт оролцогсод “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох” тухай хууль батлагдсантай холбогдуулан ашигт малтмал хайх, олборлох
олон тусгай зөвшөөрөл цуцлагдах болсон учир лиценз нь цуцлагдсан аж ахуйн
нэгжүүд олноор бичил уурхайн үйл ажиллагаанд татагдан орох магадлалтай байгаа
нөхцөл байдлыг харгалзан эрх зүйн шинэ орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай
гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Түүнчлэн энэ ажлын хэсгийн боловсруулсан хуулийн
төслүүдийг сайжруулах, улмаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд
бэлтгэх, бичил уурхайг Засгийн газрын журмаар зохицуулах нь зүйтэй юм гэдэг
дээр үндсэндээ санал нэгдсэн байна.
Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Тогтвортой бичил уурхай”
төслийн үндэсний зохицуулагч П.Үржинлхүндэв нар ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд
үйлдвэрийн бодлогын газартай хамтран “Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил”
үндэсний зөвлөлгөөнийг санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2009
оны 10 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод Төрийн ордонд зохион байгуулсан
байлаа. Энэ зөвөлгөөнөөр хувиараа ашигт малтмал олборлох эрх зүйн орчныг
бүрдүүлэх талаар тусгайлан хэлэлцэж УИХ-ын гишүүд, Засгийн газрын болон
орон нутгийн төр, захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хувиараа
олборлогчдод хандаж зөвлөмж, уриалга гаргасан юм. Энэхүү зөвөлгөөн олон
нийтэд бичил уурхайг зохицуулах хууль, журмыг яаралтай батлах шаардлагатай,
үйл ажиллагааг нь хориглосноор үр дүнд хүрэхгүй гэдэг ойлголт өгсөнөөрөө ач
холбогдолтой байлаа.
УИХ-ын гишүүдийн хэлэлцүүлэг, 2010.01.07
389
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 5 сарын 1-ний өдрийн 107 тоот
тушаалаар байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан “Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Газрын тухай хуульд нэмэлт оруулах
тухай” хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2010 оны 06 сарын 25-ын
өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулахдаа “бичил
уурхай” гэсэн нэр томъёог нарийвчлан тодорхойлох, “Газрын тухай” хуульд заасан
зориулалтаар бичил уурхайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нь зүйтэй
эсэх болон Засгийн газраас журам батлан гаргахдаа химийн хорт бодис, мөнгөн
ус, цианит, тэсрэх дэлбэрэх бодис ашиглах, үндсэн ордыг хамруулах, далд уурхайг
ашиглах эсэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлуудыг онцгой анхаарч
төслийг гүйцээн боловсруулан эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирэх чиглэл өгсөн
байна. Энэ чиглэлийн дагуу хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, мөн яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын
орлогч дарга Ч.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн
хэлтсийн дарга Д.Насанжаргал, Э.Түвшинжаргал, УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны зөвлөх Ж..Батсайхан, референт Д.Цэцэгмаа, Ш.Ариунжаргал нарын
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь ажилласан байна.
Ажлын хэсэг УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн
саналыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ агуулгын болон найруулгын шинжтэй,
хууль тогтоомжийн бичлэгийн болон техникийн шинжтэй зарим засвар хийж,
төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Ажлын хэсгийн гүйцээн боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай” хууль, “Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай”
хуулийн төслийг Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн
хуралдаанаар, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ
эрхлэгч иргэний албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн
төслийг Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар
тус тус хэлэлцэн баталжээ. Ийнхүү 2010 оны 5 сарын 24-ний өдөр Засгийн газраас
өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдахад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын
хорооны дарга Ц.Баярсайхан, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
нар ихээхэн идэвх зүтгэл гарган ажиллажээ.
“Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр
журам” хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсний дараа 2008 оны сүүлээр
тэрхүү журмын хэрэгжилтэнд Ашигт малтмалын газар болон “Тогтвортой бичил
уурхай” төслийн баг хамтран үнэлгээ хийж үзэхэд уг журмаар бичил уурхай эрхлэх
газрын асуудлыг зохицуулахад зарим хүндрэл гарч байна гэсэн дүгнэлт гарчээ.
Иймээс удаа дараа хэлэлцүүлгүүд хамтран зохион байгуулж олборлогсод, төр,
олон нийтийн байгууллагын ажилтнууд, орон нутгийн иргэд, удирдлагуудын өгсөн
санал, дүгнэлт, олон улсын зөвлөхүүдийн хийсэн дүн шинжилгээ, санал зөвлөмжид
тулгуурлан “түр” хэрэгжих биш, шинэ “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл боловсруулсан байна. Ингэж
холбогдох бүх л субъектуудын төлөөллийн оролцоог хангаж, тэдний санал, байр
суурийг зохих хэмжээгээр тусгахыг эрмэлзсэн учир энэ төсөл өмнөх төслүүдээс
390
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
онцлог болжээ.
Ийнхүү “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” Засгийн газрын
2010 оны 12 дугаар 1 -ны өдрийн 308 тоот тогтоолоор батлагдсан байна. Энэ журам
тухайн үед үүргээ гүйцэтгэн бичил уурхайн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан
ажээ.
Засгийн газрын 308 тоот тогтоолын дагуу Геологи уул, уурхайн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “Бичил уурхайгаар ашигт малтмал
олборлох журам” журмыг дагаж мөрдөхөд шаардлагатай дүрэм, заавар, маягт,
гэрээний загварыг боловсруулж:
- “Ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах өргөдөл”-ийн загвар,
- ”Ашигт малтмал олборлох гэрээ”-ний загвар,
- ”Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил
уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ”-ний загвар,
- “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн заавар”,
- “Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”,
- ”Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны талаархи мэдээллийн маягт”,
- “Бичил уурхайн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хөдөлмөрийн
аюулгүй ажиллагааны хүрээнд авах арга хэмжээний төлөвлөгөө, тайлангийн
маягт”-ыг боловсруулж АМГ-ын даргын 2011 оны 4 сарын 21-ний өдрийн
153 дугаар тушаалаар батлажээ.
Хувиараа ашигт малтмал олборлогчид дээр дурьдсан бартаатай бөгөөд бас
хүндэтгэм замыг туулсаар 2014 оны 1 дүгээр сарын 16-нд Монгол Улсын Их хурлын
18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого”-ын баримт бичигт бичил уурхайн тухай зүйл, заалт оруулан уул уурхайн
салбарт өөрийнгэсэн байр сууриа эзлэж чадсан байна.
Төрийн бодлогын энэ баримт бичигт “бичил уурхайгаар ашигт малтмал
олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төрөөс
бодлогоор дэмжиж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох”
гэсэн заалт орсон нь амьдралаа залгуулах гэсэн олборлогчдын хөдөлмөр, зүтгэл,
тэдний ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх гэсэн төр, олон нийт, олон улсын
байгууллагуудын нөр их хөдөлмөрийн үр дүн болжээ.
Үүнээс хойш долоон жилийн дараа “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журам” журмыг Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр
тогтоолоор дахин шинэчлэн батлажээ.
Түүнчлэн "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны
талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын
18-ны өдрийн 355 дугаар тогтоол гаргаж байжээ.
391
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Бичил уурхай бүхий аймаг, сумдын нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын
чадавхийг бэхжүүлэх сургалт. 2019 оны 05 дугаар сарын 06-07
Гэвч цагийн эргэлтээр дахин 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Засгийн газар
296-р тогтоол гарган энэ журмаа шинэчлэн өмнөх 151, 355 тогтоолуудыг тус тус
хүчингүй болгожээ.
Монгол Улсын иргэдийн хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
үүссэн цагаас эхлэн Монгол Улсын Их хурлын гишүүд, удаа дараагийн Засгийн
газар, түүний Үйлдвэр, худалдааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Уул
уурхайн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг төрийн байгууллагууд
тэдний үйл ажиллагааг анхааралдаа авч, хууль, эрх зүйн орчныг нь албан ёсоор
бүрдүүлэхийн төлөө санаачлагатай ажиллаж ирсний үр дүнд бичил уурхайгаар
ашигт малтмал олборлох үйл ажиллагааны өнөөгийн эрх зүйн орчин бүрдэснийг
тэмдэглэх зүйтэй билээ.
Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч 5998 иргэдийн дунд 2016 онд хийсэн
судалгаагаар 71.6 хувь нь өөрсдөө амжиргаагаа сайжруулсан гэж үзжээ. Үүнийгээ
тэд үйл ажиллагаа нь ил тод болж, ажиллах эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотой
гэсэн нь дээрх ажлын үр өгөөж билээ.
БИЧИЛ УУРХАЙЧДЫН АЖИЛЛАЖ БАЙГАА НУТАГ ДЭВСГЭР
/Ашигт малтмалын төрлөөр/
392
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
3. БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсын 18 аймгийн 332
байршилд ажиллаж байгаа бичил уурхайчдын 73% нь алт, 11% нь нүүрс, 11% нь
хайлуур жонш, 2.5% нь гянт болд, 0.7% нь хагас эрдэнийн чулуу олборлож байна.
Засгийн газраас хувиараа ашигт малтмал олборлогчдын ажиллах эрх
зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор удаа дараа гаргасан эрх зүйн баримт бичиг,
шийдвэрүүдээр зөвшөөрөлтэй талбайд бичил уурхайгаар олборлолт явуулах
боломж олгосон билээ. Зөвшөөрөлтэй талбай гэдэг нь орон нутгийн тусгай
хэрэгцээнд авсан, орд ашиглах тусгай зөвшөөрөлтэй компани, аж ахуйн нэгжийн
талбай юм.
Бичил уурхайн эрх зүйн орчин тогтворжиж ирсэн 2012-2016 онуудад Ашигт
малтмалын газрын Бичил уурхайн хэлтэс, тасгаас бичил уурхай эрхлэх хүсэлтийг
үндэслэн 18 аймгийн 41 сумын 143 талбайд бичил уурхайн дүгнэлт гаргасан
боловч 2017 оны байдлаар дөнгөж 30 орчим талбайд нь үйл ажиллагаа явуулж
байжээ. Үүнд ашигт малтмалын нөөц байхгүй, эсвэл агуулга нь хэтэрхий ядуу зэрэг
шалтгаан нөлөөлдөг байна. Түүнчлэн сумын ИТХ-ын шийдвэрээр бичил уурхайн
зориулалтаар авсан талбайгаас гадна орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбай
дээрээ гэрээ байгуулан ажиллуулдаг байна. Энэ үед 6000 гаруй иргэд бүртгэгдэж
700 гаруй нөхөрлөл байгуулагдсан байна.
“Тогтвортой бичил уурхай” төсөл, Үндэсний статистикийн хорооны хамтарсан
судалгаанд 2016 онд зөвшөөрөлтэй талбайд бичил уурхай эрхлэгчид 4935 байсныг
тэмдэглэжээ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар зөвшөөрөлтэй
талбайд ажиллаж байгаа бичил уурхайн үндсэн үйл ажиллагаа эрхлэгчдийг ашигт
малтмалын төрлөөр нь харуулбал дараах байдалтай байжээ.
Ашигт БҮГД Орон нутгийн Аж ахуйн нэгжийн
малтмалын тусгай хэрэгцээнд ашиглалтын Бусад
төрөл авсан газар лицензтэй газар
2012 2016 2012 2016 2012 2016 2012 2016
БҮГД
Алт 40
Нүүрс 27
Жонш 1 648 1 063 692 650 930 373 26 5
Гянтболд 1
Шохойн 744 731 480 442 261 262 3 1
чулуу
Үнэт 543 30 33 1 493 24 17 -
Чулуу
Элс 176 195 150 155 20 39 6 -
хайрга
Бусад 153 57 3 30 150 26 - 1
- 14 - 12 -2 - 5
51 - - 51 -
12 3 12 2 -- -
15 32 14 8 1 19 -
Зөвшөөрөлтэй талбайд ажиллаж байгаа нийт иргэдийн 68.8 хувь нь алт, 18.3
хувь нь жонш, 5.4 хувь нь гянтболд, 2.8 хувь нь нүүрс, үлдсэн хувь нь шохойн чулуу,
үнэт чулуу, элс, хайрга болон бусад төрлийн ашигт малтмал олборлогчид байв.
393
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Бичил уурхайн үйл ажиллагаанд зориулан талбай олгодог болсноос хойш
2016 оны байдлаар 3701.7 га талбайг зориулалтаар нь ашиглаж байсан бөгөөд
олборлолтын хугацаанд нийт 3228.4 га талбайг эвдрэлд оруулжээ.
Ад үзэгдсэнч аж амьдралаа залгуулан яваа эдгээр Бичил уурхайчдын нийгэм,
эдийн засагт оруулдаг хувь нэмрийн нэг нь ажилгүйдлийн албан ёсны тоог бууруулж
байжээ. Өнөөгийн өндөрлөгөөс авч үзвэл тэд өөрсдөө өөртөө ажлын байр бий
болгон “ажилгүйдлийн төвшин” гэсэн эх орны үзүүлэлтийг олон улсад эвтэйхэн
харуулахад их үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь төрийн халамжид зориулан гаргадаг
зардлыг ч хэмнэж байсан юм. Үүний зэрэгцээ төвлөрлийг сааруулж төв суурин
газрын эрүүгийн нөхцөл байдлыг хөнгөлж байв.
Салбарын яам, агентлаг, “Бичил уурхай” төслийнхөн “Бичил уурхайг
албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт 3
бүсийн чуулганыг 2016 оны 11 сарын 14-17-ны өдрүүдэд Ховд, Хэнтий, Өвөрхангай
аймгийн төвд зохион байгуулахад Бичил уурхайчид нэгэн хамт олон болж төлөвшин
зохион байгуулалттай, хуулийн дагуу зөвшөөрөгдсөн талбайд олборлолт явуулж
орлогын албан татвар төлж байгаа нь ажиглагдсан байна. Тэд 2013 оны 12 сарын
байдлаар 80 гаруй сая төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлсөн байжээ.
Давхардсан тоогоор байнгын ажлын байр бий болгосон бичил уурхайчдын
65.2 хувь нь алт олборлогчид, 21.4 хувь нь жонш олборлогчид, 11.2 хувь нь нүүрс
олборлогчид, 2.2 хувь нь бусад ашигт малтмал олборлогчид байв. 2018 оны
байдлаар орон нутагт мөнгөн хандив өгсөн болон орон нутгийн тохижуулалтад
биечлэн оролцсон бичил уурхайчдын 61.7-63.0 хувь нь алт олборлогчид, 33.2-34.5
хувь нь жонш олборлогчид байжээ. Энэ нь бичил уурхай эрхлэгчдийн 22.1 хувь нь
тодорхой хэмжээний хувь нэмэр орон нутгийн хөгжилд оруулж байсныг харуулж
байгаа юм.
Бичил уурхайчдаас орон нутгийн эдийн засаг, түүний өсөлтөнд оруулж буй хувь
нэмрийг бодитойгоор үнэлэхээр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн IRIM
судалгааны байгууллагаар 2015 онд үнэлгээний суурь судалгааг гүйцэтгүүлж 7
аймгийн 12 сумыг хамруулсанд Бичил уурхайчид сард 10 тэрбум төгрөгний хөрөнгө
оруулалтыг эдгээр сум орон нутагт оруулдаг гэсэн тооцоо гаргажээ.
4. Бичил уурхайчдын эерэг, сөрөг нөлөөллийн хэлбэрүүд
Байнгын ажлын байр бий
болгосон
Хувь нэмэр Хувь нэмэр Орон нутгийг тохижуулахад
оруулаагүй биечлэн оролцсон
оруулсан
77.9% Хандив өгсөн
22.1% ба
хэлбэрүүд Байгаль хамгаалах, нөхөн
сэргээлтийн ажилд оролцсон
Бусад хэлбэр
Бичил уурхайчдын орон нутагт оруулдаг хувь нэмэр
/олборлодог ашигт малтмалын төрлөөр, %/
2.2 1.9 1.6 4.4 2.7
71..18
21.4 394 17.1
33.2
34.5 0.4
11.2
0.6 3.5
Байгаль хамгаалах, нөхөн
сэргээлтийн ажилд оролцсон
Бусад хэлбэр
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
2.2 1.9 1.6 4.4 2.7
21.4 34.5 33.2 17.1 71..18
11.2 0.6 3.5 0.4
88.4
65.2 63.0 61.7 78.2
Байнгын ажлын Орон нутгийг Хандив өгсөн Байгаль Бусад
байр бий болсон тохижуулахад хамгаалах, нөхөн
биечлэн сэргээлтийн
оролцсон ажилд оролцсон
Алт Нүүрс Жонш Бусад
Бичил уурхайчдын өрхийн сарын дундаж орлого нь төсвийн болон бусад аж
ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа ажилчдын сарын дундаж орлогоос 40
гаруй хувиар их байдаг, ажил олгогчийн зүгээс дарамт шахалт бага, тодорхой
мэргэжил шаардлагагүй, харьцангуй эрх чөлөөтэй, гэр бүлээрээ ажиллах
боломжтой учир иргэдийн дунд алт олборлох сонирхол их байдаг ч зарим үед
хоногийн хоолоо залгуулах орлого олохгүй байх тохиолдол байжээ. Гэхдээ 2006-
2009 онд жилд дунджаар 4176.2 кг алт олборложээ гэсэн дүгнэлт гаргаж болохоор
байжээ. Хувиараа алт олборлогчид хоногт хамгийн багадаа 8 цаг ажилладаг
бөгөөд тэдний ихэнхи буюу 60 хувь нь 9-14 цаг ажилладаг, 80 хүртэл хувь нь долоо
хоногт гурав хүртэл грамм алт олборлодог бөгөөд 2010 онд уул уурхайн салбарын
бүтээгдэхүүний 10 орчим хувийг үйлдвэрлэсэн гэсэн энгийн тооцоог АМГ-ын
аргачлалаар судлаачид хийсэн байна.
Он Олборлогчдын Өдөрт \гр\ Жилийн дундаж орлоготой Нийт дүн
тоо ажилласан өдөр \кг\
2006 0.5 180
2007 65645 0.5 5908.05
2008 0.5 180
2009 59292 0.5 180 5336.3
Нийт 26101 180 2349.1
34570 3111.3
16704.75
Бичил уурхайчдын үйл ажиллагааг ил тод болгох, эрх зүйн орчинг бүрдүүлэх
талаар хийж байсан ажил Баянхонгор аймгийн Жаргалант суманд нааштай үр дүн
авчирч байсан тул судлаач Мөнхжаргал Ашигт малтмалын газрын дээрх хүснэгтэд
харуулсан аргачлалд тулгуурлан тус суманд хувиараа алт олборлогчдын нийгэм-
эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөг жишиг болгон 2007-2009 оны байдлаар тооцон
дүгнэлт хийж үзжээ. Ингээд энэ үеийн хувиараа алт олборлогчдын олборлосон
байж болох нийт алтны хэмжээг дараах байдлаар тооцсон байна. (Эх сурвалж:
АМГ)
395
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Он Хувиараа ашигт Байнга Нэг хүний Жилд Нийт дүн
малтмал олборлогч нийт ажилладаг өдөрт олборлох ажиллах \кг\
хүн \50%\
хүний тоо хэмжээ \гр\ хоног.
2007 1000 500 0.5 180 45
2008 500 250 0.5 180 22.5
2009 500 250 0.5 180 22.5
Дүн 2000 90.0
Энэхүү тооцооноос үзэхэд Жаргалант суманд хувиараа алт олборлогчид
гурван жилийн хугацаанд 90.0 кг алт буюу жилд дундажаар 30.0 кг алт олборлосон
бөгөөд Баянхонгор аймгийн хувиараа ашигт малтмал олборлогчдын жилд дунджаар
олборлож байгаа алтны дөнгөж 5,6%-тай тэнцэж байна. Ингэснээр 2008 онд 22.5 кг
алт борлуулах боломжтой /тухайн үеийн 591.2 мянган ам долларын борлуулалтын
орлого/ юм. Хэрвээ 2009 оны байдлаар хувиараа ашигт малтмал олборлогч 550
иргэн байгаа гэсэн мэдээлэлд үндэслэн 1 хүний ард гэр бүлийн 4 хүн байгаа гэж
үзвэл нийт 2200 хүн буюу сумын нийт хүн амын 72.1% нь бичил уурхайн салбараас
өрхийн орлого болон амьжиргааны эх үүсвэрээ олох юм. Судлаач ийм орлого
олсон нь бодитой гэж үзсэн байна. Үүнийг тус сумын малчдын ямааны ноолуурын
борлуулалтын орлоготой харьцуулахад 3.8 дахин их, нийт мал аж ахуйн салбарын
борлуулалтын орлогын 70 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн бичил уурхай дагасан
дэд бүтцийн үйлчилгээнд 24 ажлын байр шинээр бий болжээ.
Тус сум нийт 3000 гаруй хүнтэй бөгөөд 550 иргэн нь ийм хэмжээний орлого
хувиараа алтны олборлолтоос олсон ч эрүүл мэнд, нийгмийн даатгалд хэрхэн
хамрагдсан нь сонирхолтой байлаа. Тэд даатгалд 2009 оноос өмнө хамрагдаж
байгаагүй бол 2009 оны эхний хагас жилд 34 иргэн шинээр сайн дурын даатгалд
хамрагдсан нь тухайн үед сумын хэмжээнд нийгмийн даатгалд сайн дураар
хамрагдсан даатгуулагчдын 45.9 хувийг эзэлж байжээ. Улмаар хувиараа алт
олборлогчдын 84.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Өөрөөр хэлбэл,
сумын иргэд зохион байгуулалтанд орж эхлэн сургалтанд хамрагдах болсон нь
тэднийг эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарахад хүргэсэн байна.
Гар аргаар алт олборлогчид зохион байгуулалтанд ороогүй байсан өмнөх
жилүүдэд архидах, хулгай, дээрэм, аюулгүй ажиллах боломжгзй зэргээс гэмт
хэрэг, осол гэмтэл их хэмжээгээр гарч байжээ. Баянхонгор аймгийн статистикийн
мэдээгээр Жаргалант суманд 2009 онд гарсан гэмт хэргийн тоо өмнөх оноос 60.0
%-аар буурсан байна.
Гэхдээ сайны хажуугаар саар зүйл мундахгүй их байжээ. Тухайн үеийн Мөрдөн
байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2017 оны
мэдээ, судалгаагаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дотор
“Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг 65-70, “Ан агнуурын тухай хууль
тогтоомж зөрчих” гэмт хэрэг 11-13, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах,
олборлох” гэмт хэрэг 12-15 хувийг тус тус эзлэж байжээ. Дээрх 3 хэрэг нь энэ
төрлийн гэмт хэргийн 92-95 хувийг эзэлж байв.. Түүнчлэн шүүхээр шийдвэрлэгдсэн
Хүрээлэн байгаа орчны эсрэг нийт гэмт хэргийн 74,5 хувийг /865/ ойн тухай хууль
тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, 16,8 хувийг /196/ ан агнуурын тухай хууль тогтоомж
зөрчих гэмт хэрэг эзэлдэг бол 3,8 хувийг /45/ хууль бусаар ашигт малтмал хайх,
олборлох гэмт хэрэг тус тус эзлэж байжээ.
396
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2016 онд нийт 17 аймгийн
44 сумын нутаг, 140 нэр бүхий байршилтай газарт хууль бусаар ашигт малтмал
олборлогчид, тэдний ашиглаж байгаа техник, хэрэгслийн судалгаа гаргахад хууль
бус олборлолтонд 6524 иргэн оролцож, 321 экскаватор, 169 ширхэг буй усан буу
/скрупер/, 379 том оврын машин ашиглаж байжээ. Энэ нь төр, засгаас хувиараа
ашигт малтмал олборлогчдын амьдрал ахуйг дэмжин ажиллах эрх зүйн орчныг бий
болгосон таатай нөхцөлийг урвуулан ашиглаж зөвшөөрөгдөөгүй техник, технологи
бүхий олборлолтын цар хүрээ нэмэгдэснийг харуулж байна.
2016 онд улсын хэмжээнд Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг
35 бүртгэгдсэн бол 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 83 хэрэг
бүртгэгджээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад жилийн дотор дээрх гэмт хэрэг 2.3
дахин өссөн үзүүлэлт юм. Үүнд гол нөлөөлсөн шалгаан бол Эрүүгийн хуульд уг
гэмт хэргийг хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хариуцлага
хүлээлгэхээр заасан явдал байв. Зөрчлөөс ялгагдах гол шинж нь “Тусгай
зөвшөөрөлгүйгээр … хууль бусаар газрын хэвлийд халдсан” үйлдэл юм. Уг “халдах”
үйлдэлд ямар нэг хохирлын хэмжээ заагаагүй бөгөөд онолын хувьд хэлбэрийн
бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тодорхой үйлдэл хийснээр төгссөнд тооцогдох юм.
Энд “Хууль бусаар” гэж тодотгон зааж газрын хэвлийд халдах тодорхой эрх үүсгэсэн
бичигт баримт олгоогүй байхад эрүүгийн хуульд заасан дээрх үйлдэл хийснээр
зөрчлөөс ялгагдах шинжтэй болох бөгөөд гэмт хэрэгт тооцогдох ажээ. Судалгааны
дүнг хүснэгтээр харуулбал:
НИЙТ Нийт 17 аймгийн Нийт Ашиглагдаж буй Ашиглагдаж Шороо зөөх
ДҮН 44 сумын нутагт 6.524 эксковаторын буй усан буу / машины
140 нэр бүхий иргэн тоо 321. Хүчин скрупер/-ны тоо 379,
оролцдог тоо 169, хүчин
байршилтай чадал: моторын чадал цагт 25- хүчин чадал
газарт хууль бус эргэлт цагт 100 метр куб 10-20 тонн
олборлолт явагддаг D-300-аас шороо угаах
D-3500 даацтай
Нөхөрлөл, хоршоод бичил уурхайгаар олборлолт явуулахдаа юуны өмнө “Бичил
уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг баримтлаж ажилладаг байв.
Тэд “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хүдрийн ба, шороон ордыг далд
аргаар ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм”, “Нүүрсний далд уурхайн аюулгүй
ажиллагааны дүрэм”- ийг мөрдөж ажиллах шаардлагатай байлаа. Гэтэл энгийн
багаж хэрэгсэл ашиглан бага хэмжээтэй олборлолт явуулан ажиллаж байгаа бичил
уурхайчид эдгээр дүрэм, журмуудыг өөрсдөд нь нийцэхгүй гэж үздэг нь осол, эндэл
гарах үндсэн шалтгаан болсоор байсан юм.
Хувиараа ашигт малтмал олборлогч Бичил уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа, эрүүл ахуйн хамгийн их эрсдэл дагуулдаг олборлолт нь далд аргаар нь
алт, нүүрс ашиглах явдал ажээ. Үүний дараа жоншны гүний уурхайн үлдэгдэл нөөц,
эсвэл жоншны судал хөөн газрын гадаргаас доош улам гүний рүү орон ашиглах
арга ордог байна. Олборлолтын үед гардаг осол нь ихэвчилэн хөрс, малталтын
нурал бөгөөд эрүүл ахуйн хувьд олборлолтын явцад байнга гардаг тоостой нөхцөл
юм. Гэтэл тэд агаар муутай, битүү орчинд ажилладаг учир амны хаалт, маск
хэрэглэхээс төвөгшөөн тэр бүр ашигладаггүй юм. Тэд өөрсдийгөө хамгийн их
эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэдгээ мэддэг ч аюулгүй ажиллагаа, хөрс, чулуулгийн
тогтоц, шинж чанарын талаар мэдлэг муутайгаас нурал, даралтанд өртдөг байна.
397
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Түүнчлэн ослоос сэргийлэх хувцас хэрэглэл авахад нэмээд зарцуулчихаар орлого
олдоггүй тул аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хойш тавьдаг, зарим нь
тийм хувцас хэрэгсэл огт шаардлагагүй гэж үздэг байна. Зориулалтын нүдний шил,
ажлын гутал, каск зэрэг хувцас хэрэглэлийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй
боловч олборлолт хийж байхдаа хэрэглэх сонирхолгүй ажээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2016 онд хийсэн бичил уурхайн
ХАБЭА-н талаар хийсэн төлөв байдлын судалгаанд хамрагдсан бичил уурхайчдын
76 хувь нь хамгаалалтын малгай өмсдөг, 50 хүрэхгүй хувь нь ажлын тусгай хувцас,
амны хаалт, хошуувч хэрэглэдэг гэж хариулж байжээ.
Алтны шороон болон үүсмэл орд ашиглагчид эхлээд ил аргаар олборлолт
явуулдаг байсан тул ажлын багаж гэж тэдэнд зөвхөн хүрз, түмпэн, шуудай л
хэрэгтэй байсан бол газрын гадаргаас доошлох үед тэдэнд уулын цул сийрүүлэн
унагах авсаархан багаж, жишээлбэл, хоёр талдаа хурц үзүүртэй оскоп, зориулалтын
каск, гэрэлтүүлэгч, хүдрээ дээш нь гаргах зориулалтын татах төхөөрөмж, шигшүүр
зэргийг ашигладх шаардлага гарчээ. Нүүрс олборлогчид ихэвчлэн өгөршлийн
бүсээс доошхи чанар сайтай гүний нүүрс олборлох сонирхолтой тул дээрхи багаж
төхөөрөмжүүдээс гадна бэхэлгээний материал авах шаардлага гардаг байна.
Жонш олборлогчид ч мөн иймэрхүү нөхцөлд ажилладаг. Алт олборлогчид ус чийгтэй
нөхцөлд ажилладаг тул ажлын багажаас гадна эрүүл ахуйн нөхцөлөө хангах усны
гутал, резинэн бээлий зэрэг ашиглах шаардлагатай билээ.
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” анх 2010 онд, дараа
нь 2017 онд шинэчлэгдэн батлагдан гарч тодорхой хэмжээний хүчин чадалтай
тоног, төхөөрөмж ашиглахыг зөвшөөрдөг болсон тул үндсэн болон шороон ордод
цохилтот өрөм, лебёдка зэргийг ашиглах боломжтой болжээ. Бичил уурхайчид
эдгээрийг худалдан авч чадахгүй тохиолдолд бусдаас түрээслэн авч ямар нэг
сургалтанд хамрагдахгүйгээр түр хэрэглэдэг байна.
Хувиараа ашигт малтмал олборлогчид хэрхэн осол гэмтлээс сэргийлэх, үр
дагаварыг нь арилгах, аюулгүй ажиллах талаар бусдаас сонссон байдагч арга
туршлагыг ихэнхидээ олборлолт хийх явцдаа олдог бөгөөд хүнд хөнгөн осолд
орсны дараа л сая энэ асуудалд анхаарч эхэлдэг байна. Судалгаанаас үзэхэд
хувиараа олборлогчдын 22.5 хувь нь энэ талаар ямар нэг мэдлэггүйгээр ажлаа
эхэлдэг, 56 хувь нь өөрийн биеээр ослоос сэргийлэх арга туршлага суусан байдаг
гэжээ.
“Тогтвортой бичил уурхай” төсөл Хөдөлмөрийн яамтай хамтран 2013 онд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт хороо, Бичил уурхайн
ХАБЭА-н дэд хороо байгуулжээ. Уул уурхайн аврах алба, Ашигт малтмалын
газрын Бичил уурхайн тасаг, дээрх дэд хороотой хамтран бичил уурхайн аюулгүй
ажиллагааны сургалт зохион байгуулж УУАА-ны дарга С.Нямсүрэн, зөвлөх
Ц.Жанчив нарыг Бээжин хотод уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын
ХАБЭА-н хуралд оролцуулж тус албаны инженер болон аврагч, нийт 9 хүнийг
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “ОШМИ” сургалтын төвүүдэд, ОБЕГ/УУАА-ийн 5
хүнийг ОХУ-ын мастерийн сургалтанд хамруулжээ.
Алт олборлож байгаа бараг бүх иргэд ажлын хувцас гэж уурхайн ажилд
зориулагдсан тусгай хувцас хэрэглэл биш харин өдөр тутам ажилдаа өмсдөг
хувцас гэж эхлээд ойлгож байжээ. Тэд газрын гүнд ажиллахад дээрээс шороо
унах, хорхой шавьж хүзүү хоолойгоор орохгүй, салхи шорооноос хамгаалах зэрэг
давуу талтай гээд малгайтай цамцыг ихэвчлэн өмсөх сонирхолтой байжээ. Харин
398
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтанд орсноор каск, усны гутал, резинэн
бээлий, амны хаалт, ажлын бээлий зэргийг хэрэглэж хэвшин улмаар зориулалтын
ажлын хувцастай болох хандлага бий болсон байна.
Хувиараа алт олборлолт ид өрнөж байсан 2009 онд хийсэн судалгаагаар
олборлогчдын 63,3 хувь нь /давхардсан тоогоор/ гэмтэж байсан, 22 хувь нь осолд
орж байсан, 32 хувь нь гэмтэж байгаагүй гэсэн үзүүлэлт гарч байжээ. Эдгээрээс
цооног нь нурж дарагдсан 17,3 хувь, малталтын дээвэр нурсан 5,2 хувь, нүхэнд
унасан 58 хувь, өндрөөс унасан 37,9 хувь, согтуурсны улмаас гэмтсэн 42,7, хүйтэнд
хөлдсөн нь 22,7 хувь гэж байжээ. Гэхдээ 2013 онд Налайхын нүүрсний уурхайд 13
осол гарч 8 хүн эндэж байв. Бичил уурхайд 2010-2012 онд гарсан нийт ослын 86%
нь Налайхын нүүрсний уурхайд болжээ.
Уул уурхайн аврах албаны мэдээгээр 2005-2008 онд бичил уурхайд дарагдах,
агаар дутагдах зэрэг шалгаанаар 80 хүн амь насаа алдаж байсан бол Хөдөлмөр
нийгмийн хамгааллын яамны судалгаагаар 2006-2017 онд Налайхын нүүрсний
бичил уурхайгаас ослын 320 дуудлага ирж тэдгээрт 138 хүн амь насаа алдаж, 287
хүний амь аврагдсан байна.
Бичил уурхайчдын дунд 2017 онд эрүүл мэнд, эд материалын хохирлын талаар
хийсэн судалгаанаас үзвэл нийт хохирлын 88.7 хувь нь эрүүл мэндийн, 11.3 хувь нь
эд материалын хохирол байжээ. Эрүүл мэндийн хохирол амссан бичил уурхайчдын
28.0 хувь нь шороонд дарагдах ослоос, 26.2 хувь нь нүхэнд унах ослоос, 24.4 хувь
нь агааргүйдэх ослоос болж хохирчээ. Уурхайн хүнд осолд өртөгсөдийн гуравны
нэг нь нас бардаг ажээ.
Энэ бүх харамсалтай тоо баримт дурьдаж байгаа нь үнэн зөв мэдээлэлтэй
улс орон нийгэм-эдийн засгийн хөгжилдөө ахиц гаргадаг гэсэн хөдлөшгүй үнэнтэй
холбоотой билээ. Энэ бол бодит байдлыг хүлээн зөвшөөрч түүнээс зугтааж
цэрвэлгүй шууд нүүр тулан тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэж байх хэрэгтэй
гэсэн үг билээ.
Аль тэртээ 1800-аад оны эхэн үеэс Англи улсын статистик мэдээлэл үнэн зөв
гардаг байсан учраас иргэдийн амьдралын нөхцөл байдал, нийгмийн тогтолцоо,
түүний эерэг, сөрөг үр дагаварыг төр засаг нь ч тэр, бас тэднийг шүүмжлэгчид
болон судлаачид олж харах боломжтой болж байсан нь өнөөгийн хөгжингүй орны
нэг болгох суурь хүчин зүйлүүдийн нэг байжээ. Үүнийг нь “Капитал” бүтээлийнх
нь гурав дугаар ботийн эх, гар нооргийг хөгжингүй орнуудын оюутнууд одоо ч
судласаар байгаа К.Маркс өөрийн бүтээлдээ тэмдэглэж байсан билээ.
Бичил уурхайчид 2012 оны судалгаагаар дөнгөж 354.6 кг алт олборлосон гэсэн
дүн гарсан нь 68%-ийн татвартай холбоотой байж болох ч хувиараа ашигт малтмал
олборлолт хаалттай, ил тод бус байдал оршсоор байсны илрэл байсан билээ. Энэ
үед олборлосон алтын 95.5%-ийг хувийг улсад татвар төлөхгүйгээр борлуулсаар
байгаа гэсэн хөндлөнгийн судлаачдын дүгнэлт гарч байжээ.
Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг сүүлийн
жилүүдэд бууруулсан, бичил уурхайчдын үйл ажиллагаа ил тод болох эрх зүйн
орчинг бүрдүүлэх зэрэг төрийн бодлого, шийдвэрүүд гарснаар алт олборлогчид
2018 онд 21.8 тн алтыг Монголбанкинд худалдсаны дийлэнх буюу 12.5 тонныг
бичил уурхайгаар алт олборлогч нөхөрлөл, хоршоодын 175 гишүүд, хувь хүнийх
байлаа. Үүнд хувиараа алт олборлогчид нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтанд
хамрагдах болсон зэрэг олон талт үйл ажиллагаа нөлөөлсөн нь тодорхой юм.
399