The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 22:53:52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

- Хажуу-Улааны уулын үйлдвэр нь “Монголросцветмет” нэгдэл анх
байгуулагдах үеийн ууган үйлдвэрүүдийн нэг байсныг цохон тэмдэглэх нь зүйн
хэрэг болно.

“Монголросцветмет” нэгдлийн харьяа Толгойтын алтны үйлдвэрийн
үйл ажиллагаанд 1982 онд гарсан доголдлын улмаас тус нэгдлийн эдийн
засаг санхүүд тодорхой хэмжээнд бэрхшээл тулгарсныг даван туулахад
олон хувилбарууд байсны дотроос Зүүн Цагаан Дэлийн ил уурхайн жонш
олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэлийг
богино хугацаанд гүйцэтгэх онцгой үүрэг хамт олны өмнө тавигдсан.

Энэ амаргүй даалгаварыг Монгол-Зөвлөлтийн инженерүүд, алтан гартай
мэргэжлийн ажилтан нар графикт хугацаанаас нь өмнө амжилттай биелүүлж
байсныг дурдахгүй байхын аргагүй юм шүү!

Тухайн үедээ БНМАУ-ын уул уурхайн нүүрсний салбарын гурван уурхайд
л нэвтрээд байсан экскаватор ЭКГ-5А, өрмийн машин СБШ-250, бульдозер
ДЭТ-250, Белаз 527-540 зэрэг техникуудыг нэгэн зэрэг тээвэрлэн авчирч угсарч
ажиллагаанд нэвтрүүлсэн нь монгол залуучуудад үнэхээр өндөр үр дүнтэй
сургалт дадлага болж чадсандаа үйлдвэрлэлийн цаашдын үйл ажиллагаанд
асар өндөр өгөөжтэй арга хэмжээ болж үр нөлөөгөө өгч чадсан.

Төрөөс гаргасан, төсөөлж байгаагүйтулган шаардсан шийдвэр:
Монгол улс зах зээлийн шинэ нийгэмд дөнгөж шилжиж эхэлж байсан
1991 оны 9-р сард тухайн үеийн Засгийн газар хуралдаанаараа цаашдын үйл
ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч болзошгүй нүүрсний хангамжийг хэвийн
гольдролд нь оруулах талаар тусгайлан авч хэлэлцээд тогтоол гаргасан.

Уг тогтоолд 1991-1992 оны өвлийн улиралд Монгол улсын төвийн хэсгийн
нүүрсний хангалт хүрэлцэхгүй байгаатай уялдан “Монголросцветмет” нэгдлийн
уурхайнууд, аж ахуй нэгжүүдийг нүүрсээр хангах боломжгүй байгаа тул уул
уурхайн үйл ажиллагаа эрхлэх баялаг туршлагатай мэргэжлийн байгууллагын
хувьд Төв аймгийн Баян сумын нутагт байршилтай “Хүрэн нүүрсний орд”-ыг
нээн ашиглаж МРЦМ-нэгдлийн дотоодын хэрэгцээ болон ойр орчмын орчмын
орон нутгийг нүүрсээр хангахыг даалгасан шийдвэр гарсан нь бидний хувьд
хүлээж байгаагүй гэнэтийн бөгөөд нэлээд хүнд даалгавар байлаа…

1991 оны 9-р сард “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын
шийдвэрээр “Мааньтын хүрэн нүүрсний орд”-ыг ашиглах уурхайг шинээр
байгуулах, ордын нөөцийг бүрэн тогтоох, хайгуул ашиглалтын ажлыг цогцоор
нь гүйцэтгэх ажлыг анхнаас нь надад хариуцуулж ашиглалт хайгуулын уурхайн
даргаар томилон ажиллуулсан нь ямар нэг байдлаар надад итгэл хүлээлгэж
байжээ.

Ердөө л нүцгэн хоосон тал дээр уурхайг шинээр нээж нүүрс олборлох нь
тийм ч зөөлөн боорцог байгаагүй. Гэхдээ Монгол-Оросын инженерүүд, алтан
гартай мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан нарын нөр их хичээнгүй
хөдөлмөрийн үр дүнд хоёрхон сарын дараа буюу 1991 оны 11-р сарын 7-ны өдөр

50

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

(Октябрын хувьсгалын ялалтын 74 жилийн ойн өдөр)-өөс нүүрсээ олборлож
эхэлснээр “МРЦМ” нэгдлийн харьяа үйлдвэрүүдээ нүүрсээр тасралтгүй 10
гаруй жил хангаж өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн “Хангай”
нүүрсний уурхайн бүтээлч эвсэг хамт олноо дурсахад үнэхээр сэтгэл хөдөлж
баяр баясгалан төрдөг юм л даа.

Хамтран зүтгэж байсан нөхдөөсөө шилдгийн шилдэг зармыг нь нэр дурдах
гэсэнболовч энэ удаад нэг ч хүний нэр дурдахаас татгалзлаа. Учир нь “Шилдэг
эрдэнэсийн түүхийг бүтээгчид” номонд зарим хүмүүсийн нэрийг онцгойлон
дурдсан нь нэр дурдагдаагүй хэн нэгний сэтгэл дундуур байсныг үгүйсгэх
аргагүй…

“Хангай нүүрсний уурхайн эвсэг бүтээлч хамт олон та нар маань
бүгдээрээшилдгийн шилдгүүд байсан шүү гэж би нүүр бардам хэлж чадна.”

Монгол улсад уул уурхайн аж үйлдвэр байгуулагдсаны түүхт 100 жилийн
ойг тохиолдуулан хамтран зүтгэж байсан ахмад уурхайчиддаа амьдралд чинь
аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд нийт уурхайчиддаа ажил
хөдөлмөрийн амжилт арвинтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн ахмад
уурхайчин миний бие мэндчилж байна.

51

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАМБИЛЫН БАДАМДОРЖ

Монгол Улсын Зөвлөх инженер,
Шарын голын уурхайн дарга асан

Д.Бадамдорж 1957 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт төрсөн.
1965-1975 онд 10 жилийн дунд сургуульд, 1975-1980 онд ОХУ-ын Иркутск
хотод Политехникийн дээд сургуульд тус тус суралцан төгсөж, “Ил уурхайн
технологи ба иж бүрэн механикжуулалтын инженер” мэргэжил эзэмшсэн.
Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр.

Д.Бадамдорж 1980-2000 онд Шарын голын нүүрсний уурхайд ээлжийн
мастер, хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн инженер, хэлтэс, хэсгийн
дарга, ерөнхий технологичоор, 2000-2003 онд “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх
захирлаар, 2003-2004 онд Түлш эрчим хүчний ерөнхий газарт албаны дарга,
Түлш, Эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтэнгээр тус тус ажиллаж байсан.
2005 оноос Мера ХХК-д ерөнхий технологич, захирал, зөвлөхөөр ажилласан.

Д.Бадамдорж Шарын голын уурхайд ажиллах хугацаандаа хөдөлмөр
хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх талаар 5 оновчтой санал гарган үйлдвэрт
нэвтрүүлж, олон шинэ зүйл сэдэж ажилласан юм.Тухайлбал “Баруун жигүүрт
тээвэргүйгээр хөрс хуулах арга” оновчтой санал хэрэгжсэнээр 47,6 сая /тухайн
үеийн ханшаар/, “Тэсрэх бодис ачих төхөөрөмж” оновчтой санал хэрэгжсэнээр
анхны жилдээ 12,4 сая /тухайн үеийн ханшаар/ төгрөгийн ашиг тус тус гаргасан
байна.

Д.Бадамдорж зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед нүүрсний салбарын
томоохон компаниудын нэг “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж,
тус компанийн эдийн засаг, санхүүгийн болон уурхайн уул геологийн хүндрэлтэй
нөхцөлд удирдлагын оновчтой бодлогын хэрэгжүүлж чадснаар Эрдэнэт,
Дархан, Сэлэнгийн дулааны цахилгаан станцуудын болон бүс нутгийн нүүрсний
хэрэгцээг найдвартай хангах үүргийг амжилттай биелүүлсний дээр уурхайчдын
цалинг 3 жилийн дотор 66,1%-аар өсгөж, уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс
шалтгаалах өвчний учир группэд гарсан хүмүүст 260,0 гаруй сая төгрөгийн
нөхөн олговрыг олгох асуудлыг анхлан шийдвэрлэж чадсан юм.

“Шарын гол” ХК-ийн өмчийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлах ажлын
бэлтгэлийг бүрэн хангаж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ТӨХ-

52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ноос тогтоосон хугацаанд амжилттай хувьчлах нөхцлийг бүрдүүлсэн.

Д.Бадамдорж нь Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд дэлхийн
хөгжингүй орнуудад гарч буй шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж,
техник хэрэгслүүдийг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх туршилт, судалгааны
ажлыг удирдан хийж, дүгнэлт гаргах, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, уул
уурхайн тэсэлгээний ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний илтгэл бичиж
хэлэлцүүлэх зэрэг бүтээлч ажилд анхааран ажиллаж байна.

Д.Бадамдорж Мера ХХК-д ажиллах хугацаандаа 2005 онд жилдээ 6500
тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай “Энгийн тэсрэх бодисын
үйлдвэр-агуулахын цогцолбор”-ийн, 2011 онд Авсрали, ОХУ-уудын хамтарсан
тоног төхөөрөмж, бренд технологи бүхий жилдээ 12500 тонн тэсрэх бодис
үйлдвэрлэх хүчин чадалтай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Монголын
нөхцөлд байгуулах зураг төслийг боловсруулсан. Эдгээр төслүүдийн үндсэн
дээр Мера ХХК-ийн Налайх дахь энгийн тэсрэх бодисын үйлдвэр агуулахын
цогцолбор 2006 оны 12-р сард, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь
эмульсийн тэрсэх бодисын үйлдвэр 2011 оны 7-р сард тус тус байгуулагдан
ашиглалтанд оруулсан.

Д.Бадамдорж энгийн тэсрэх бодис үйлдвэрлэн цооногт цэнэглэгч тусгай
зориулалтын, том оворын автомашинуудыг үйлдвэрлэлд ашиглах ажлыг гардан
зохион байгуулснаар 2007 онд Багануурын уурхайд, 2011 оноос Ухаа худагийн
уурхайд нэвтэрч тэсэлгээний цооног цэнэглэх ажлыг механикжуулахын зэрэгцээ
аюулгүй ажиллагааг сайжруулсан үр дүндтэй ажил болов.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөр толгой, Архангай аймгийн
Өгийнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Говь-Алтай аймгийн Цээл сумуудын нутаг
дахь төмрийн хүдрийн, Өмнөговь аймгийн нутаг дахь Ухаа худаг, Эрдэнэс таван
толгой, Овоот толгой, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайнууд болон
Эрдэнэт Булганы, Сайншанд Чойрын автозамын трассын болон хайрга бэлтгэх
ажлын, Сүхбаатар, Дорноговь аймгийн хэд хэдэн жоншний уурхайн, Завхан
аймгийн Цэцэн-Уул. Завханмандал сумдын усан цахилгаан станцын суурийн
анхны тэсэлгээний ажлын төслийг боловсруулан биечлэн удирдаж амжилттай
хийлгэсэн юм.

ЭБЭХЯ, ШУТИС, УМХЕГ, ТИХ-оос хамтран зохион байгуулсан онол
практикийн болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурлуудад 3 удаа
илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Одоо Цогтцэций дэх эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг өргөтгөн
савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт
тэсэлгээний нонель хэрэгслийн угсрах болон өдөөгч тэсрэх бодисын үйлдвэр
байгуулах төслүүдийн зөвлөхөөр ажиллаж байна.

Д.Бадамдорж Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд уул уурхайн олон
төслүүдэд оролцож, шүүмж дүгнэлт өгсний дотор 2017 онд Уул Уурхай Хүнд
Үйлдвэрийн яамнаас томилсны дагуу “Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт
орших Баруун урт /МҮ-012125/ болон Баруун уртын дээд хэсэг / МҮ-014147/-

53

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ийн алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах техник-эдийн засгийн
үндэслэл /тодотгол/“ төсөлд шинжээчээр ажиллан ЭБМЗ-ийн хурлаар оруулан
батлуулсан байна.

Д.Бадамдорж 2012 онд “Олон улсын тэсэлгээний инженерийн холбоо”-ны
гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Мөн Монгол
Улсын “Тэсэлгээний инженерийн холбоо” ТББ-ын тэргүүлэгч гишүүн, тус
холбооны “манлай инженер” өргөмжлөл хүртсэн юм.

Д.Бадамдорж уул уурхайн тэсэлгээний ажилд залуу ажилчдыг сургаж
дадлагажуулахад ихээхэн анхаарч ажилласны дүнд түүний шавь болох 10
гаруй залуучууд тэсэлгээчний мэргэжил эзэмшин тус компанид амжилттай
ажиллаж байна.

Д.Бадамдорж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас
одон, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, “Тэргүүний
уурхайчин” цол, тэмдэг, ЭХГУУҮ-ийн яамны “Тэргүүний ахмад ажилтан”
тэмдэг, МҮЭ-ийн холбооны төв зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Монголын
ардчилсан залуучуудын холбооны “Алтан од” медаль, Монголын
залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медаль
зэрэг шагналтай.

Уул уурхайн томоохон компаниудаас анхлан хувьчлагдсан нь “Шарын
гол” ХК байлаа. Би сургууль төгсөөд харъяа яамны томилолтоор Шарын
голын уурхайд ажиллаж, амьдрахаар 1980 оны зун очиж байсан. Зун байсан
болоод ч тэр үү анх очиход, эргэн тойрон уул, ус нь тэгширсэн сайхан хангай
нутаг, ихэвчлэн хоёр давхар модон байшинтай, оросын тосгоныг санагдуулам
жижигхэн, хөөрхөн суурин угтсан. “Сурах эрдмийг дүүргэлээ, одоо ажиллаад
байна даа” гэсэн дэврүүхэн бодолтой залуу Шарын голын их уурхайд ажлын
гараагаа эхэлж билээ. Уурхай маань миний төсөөлж байснаас хавьгүй том
бөгөөд нүсэр байсан. Тун удалгүй “ажиллахын зэрэгцээ амьдралын их
сургуульд суралцах юм байна” гэдгийг ухаарч ойлгосон бөгөөд Монголын
энэ томоохон уурхайд ажиллаж амьдрахаар эх орны өнцөг булан бүрээс
өөрсдийн хувь тавилан, сонирхол, мөн томилолтоор цугларсан мянга мянган
Шарынголчуудын нэг нь болон суурьшиж, тэдний арвин их туршлага, бүтээлч
хөдөлмөр, нөхөрлөл, халуун сэтгэл, халамжийн дунд хүн болж төвөлшсөндөө
би насан туршдаа баярласаар явдаг юм.

Намайг томилогдон очсон эхний жилүүдэд уурхайн өргөтгөлийн ажил ид
өрнөж, технологийн шинэ дамжлага, төмөр замын диспетчер, вагон депо,
зэхэлт, нэгдсэн засвар, уурын зуух, ус бэлтгэл-лаборатор, авто бааз, ахуй
үйлчилгээ-конторын барилга, гүний уурхайн уклон-ус хураагуур, налуу ам,
844 ба 854-р түвшингүүдийн өргөлтийн мухар төмөр зам зэрэг барилга
байгууламжууд ашиглалтанд орохын зэрэгцээ ЭШ-10/70, ЭШ-6/45, ЭКГ-4У
маркийн экскаваторууд, 40 тоннын даацтай Белазууд, ДЭТ-250 бульдозерууд,
ВС-105 маркын думпкарууд зэрэг шинэ техник, тоног төхөөрөмжүүдээр
уурхай шинэчлэгдэж, жилдээ 2,5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай
болж өргөтгөгдсөн билээ. Сумын байдал ч өөрчлөгдөж, орон сууцны шинэ

54

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

таван давхар угсармал байшингууд, эмнэлэг, сургууль, ахуй үйлчилгээ, спорт
цогцолборын барилгууд баригдаж, цардмал зам тавигдан, сум маань хотын
төрөхийг олж ирсэн билээ. Мөн томоохон суурингуудад зайлшгүй шаардлагатай
болдог уурын төвлөрсөн зуух, гүний худгийн ус хангамж, цэвэрлэх байгууламж
зэргүүд шинэчлэгдэн байгуулагдсан юм.

Анх би нүүрс хэсгийн ээлжийн мастераар томилогдон тухайн үеийн
туршлагатай, нэр хүндтэй мастерүүд болох Алтаншагай, Манхан, Хуандиг
нарын хамт ажиллах болов. Мөн надтай хамт экскаваторын машинч П.Очир /
тухайн үед МХЗЭ-ийн элгээлтийн эзэн, хожим Монгол Улсын Гавъяат уурхайчин
болсон/, н.Силэм, н.Шолтой, н.Буянжаргал, Белазын жолооч Ч.Чимэд /хожим
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон/, Х.Мягмар /хожим Монгол Улсын
Гавъяат уурхайчин болсон/, н.Гэндэн, н.Балдансэнгэ нарын олон сайхан
ахмадууд ид залуу гялалзтал ажиллаж байлаа.

Хөдөлмөр хамгааллын инженер, боловсон хүчний хэлтсийн дарга, хэсгийн
дарга, ерөнхий технологич зэрэг ажлуудыг хийж байгаад 2000 оноос би Шарын
гол ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдлоо. Энэ үед улс орны хэмжээнд
эдийн засгийн хямрал бий болж, үйлдвэр аж ахуйн газрууд тэр бүү хэл зарим
салбар бүхэлдээ дампуурч зогссон хүндхэн үе байлаа. Үүнээс үүдэн уурхайчдын
цалин хугацаандаа тавигдахгүй хэд хэдэн хоногоор хоцрох, цалингийн оронд
гурил, будаа, мах өгөх явдал гардаг байлаа. Тиймээс уурхайн захирлын ажлыг
хүлээн авмагц л “цалингийн мөнгө хаанаас олно доо” гэсэн бодол толгойд орж
ирж билээ. Гэвч уурхайчин олонтойгоо сэтгэл нэгдэн ажилласны дүнд цалинг
нэг ч хоногоор хоцроолгүй цаг тухайд нь тавьж байсны дээр уурхайчдын цалинг
2001 онд 20-25%, 2003 онд 15-20%-аар тус тус нэмэгдүүлж, гүйцэтгэх захирлын
ажил авах үед байснаас даруй 66,1%-аар өсгөж чадсан билээ.

2002 онд Монгол Улсын Засгийн Газраас Шарын гол ХК-ийн төрийн мэдлийн
хувьцааг дуудлага худалдаагаар арилжиж, хувьчлах шийдвэр гаргалаа. Энэ
шийдвэр гарсантай уялдуулан компанийн удирдлагын бодлогыг зарим асуудал
дээр онцгой хандуулах шаардлага гарсан юм. Тухайлбал, Уул уурхайн томоохон
компанийн анхны хувьчлал байсан тул буруу зөрүү ойлголтоос хүмүүсийг
хамгаалан, ажиллагсдыг тогтвортой ажиллуулж, компанийн үйл ажиллагааг
хэвийн жигд явуулах, Компанийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд тавих
хяналтыг өндөржүүлж, өмч хөрөнгө үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, Шарын
гол сумын нийгмийн чухал асуудал болсон ус, дулааны төвлөрсөн хангамж,
цэвэрлэх байгууламжийг уурхайн өмчлөлөөс орон нутгийн өмчид шилжүүлэн,
хувьчлах нөхцлийг даруй бүрдүүлэх зэрэг асуудлууд байлаа. Эдгээр асуудлуудыг
уурхайчин хамт олон бид Монгол Улсын засгийн газар, Нүүрсний салбарын
удирдлагын дэмжлэг туслалцаатайгаар бүрэн шийдвэрлэж чадснаар 2003
оны 11-р сард Шарын гол ХК амжилттай хувьчлагдсан билээ. Тухайн үед УИХ-
ын гишүүнээр ажиллаж байсан Л.Даваацэдэв, Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Нүүрсний газрын даргаар ажиллаж байсан З.Төмөрбаатарын хүч
туслалцаа энд их байсныг хэлэх хэрэгтэй.

55

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ХООХОРЫН БАДАМСҮРЭН

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор

Сайнхүү овгийн Хоохорын Бадамсүрэн Өмнөговь аймгийн Хүрмэн суманд
Товцгийн худаг гэдэг газар төрсөн. 1964-1974 онд Өмнөговь аймгийн Төвийн 10
жилийн дунд сургууль, 1974-1980 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд
сургуулийг уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр суралцаж төгссөн.
1985 онд ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх удирдах ажилтны
мэргэжил дээшлүүлэх институтийн Удирдлагын дээд курс, 1992-1993 онд АНУ-
ын Колорадо мужийн Боулдерын Эдийн засгийн дээд сургуульд англи хэл,
эдийн засгийн, 1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын “The bridge
International” сургуульд бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдсан.
1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургуульд “Монгол Улсын
уул уурхайн үйлдвэрлэлд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах арга замууд”
сэдвээр Техникийн ухааны боловсролын докторын /Ph.D/ зэрэг, 2004 онд
ОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургуульд “Монгол Улсын уул уурхайн
үйлдвэрүүдийн газрын хэвлийн ашиглалтын үнэлгээ” сэдвээр Техникийн
шинжлэх ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан.

2000 оноос ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийн хүндэт профессор,
ОХУ-ын Уул уурхайн Академийн гадаад гишүүн, 2004 оноос Олон улсын
Мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн, 2005 оноос Олон улсын Дээд
боловсролын шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, 2017 оноос ОХУ-
ын Воронежийн их сургуулийн хүндэт доктор, 2018 оноос ШУТИС-ийн хүндэт
профессор, 2019 оноос Евразийн уул уурхайн Академийн жинхэнэ гишүүн,
Академич, 2020 оноос ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртсэн.

1980-1989 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам, Эрчим хүч, уул
уурхайн үйлдвэр, геологийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер
бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга, 1989 оноос Бор-Өндөрийн
уулын баяжуулах үйлдвэрийн захиралын нэгдүгээр орлогч, 1994 оны 2 дугаар
сараас Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны
монгол Ерөнхий захирал, 2007 оноос Үйлдвэр, худалдааны яамны Геологи,
уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга, 2014 оноос Аж үйлдвэрийн яамны

56

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дэргэдэх Зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төслийн удирдагч, төслийн
нэгжийн захирал, 2016 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар
ажилласан. 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн Хорооны АДХГЗ-ны даргааар
сонгогдон ажиллаж, 1991 онд Хэнтий аймгаас Ардын Их Хурлын сонгуулийн
424 дүгээр тойргийн депутатаар сонгогдож, Монгол Улсын ардчилсан шинэ
Үндсэн хууль батлалцсан. 2008 -2012 онд Монгол Улсын Их хурлын гишүүн,
УИХ дахь Монгол-Оросын болон Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн
дэд даргаар ажилласан. 2016 оны 12 дугаар сараас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн
Ерөнхий захирлаар, 2019 оноос Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар
тус тус томилогдон ажилласан. 2022 оны 9 дүгээр сараас Эрдэнэс Монгол ХХК-
ийн Зэс, металлын группийн даргаар томилогдон ажиллаж байна.

Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч,
Монгол-Орос Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, дэд тэргүүн, Монголын уул
уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, Монголын үндэсний Олимпийн
хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний худалдаа, аж
үйлдвэрийн танхимын тэргүүлэгч, Уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын
жоншны холбооны тэргүүн, Монголын морин спорт, уяачдын холбооны Гүйцэтгэх
зөвлөлийн гишүүн, ОХУ-тай хамтран ажиллах Бизнесийн зөвлөлийн орлогч
дарга, дарга, БНХАУ-тай хамтран ажиллах Бизнесийн зөвлөлийн орлогч дарга,
Өмнөговь аймгийн иргэдийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга,
Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн дарга /Засгийн газрын шийдвэрээр/
зэрэг олон байгууллагын сонгуульт ажилд цаг хугацаа, боломж гарган, сэтгэлээсээ
оролцож, хариуцсан ажлаа үр бүтээлтэй хийсэн гэж боддог. Ялангуяа зах зээлийн
шилжилтийн үед зохион байгуулалт нь алдагдсан байсан Монголын Волейболын
холбоог хүлээн авч, 11 жил тэргүүлж ажиллахдаа волейболын спортыг сэргээн
хөгжүүлэх, клубын зохион байгуулалтад шилжүүлэх, уралдаан тэмцээнийг олон
улсын жишгээр явуулах, тивийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах зэргээр
тогтвортой үйл ажиллагааг нь хангаж, бодитой үр дүнд хүргэсэн. 2021 оноос
Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Хэвлүүлсэн ном, сурах бичиг:

1. 2000 он, Х.Бадамсүрэн нар, Квалиметрия недр, Москва, 295 хх.

2. 2001 он, Х.Бадамсүрэн нар, Оценки недропользования, Москва, 296 хх.

3. 2004 он, Х.Бадамсүрэн, Оценки недропользования на горных
предприятиях Монголии, Москва, 389 хх.

4. 2008 он, Говийн баялаг Монголын ирээдүй, 12 хх.

5. 2022 он, Газрын хэвлийн баялаг Монголын ирээдүй, 17 хх

6. 2022 он, Шинжлэх ухаанд суурилсан уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн
засгийн үр ашиг, 12 хх

Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр патентжуулсан хамтын
бүтээл 8, удирдаж, зөвлөж, гүйцэтгэсэн бодлогын баримт бичиг, төсөлт эрдэм
шинжилгээний ажил 25 байна.

57

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Уул уурхайн салбарт оруулсан мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн,
ололт, амжилтыг үнэлж 1989 онд Монголын Улсын “Тэргүүний уурхайчин” цол,
тэмдэг, 1990 онд ОХУ-ын хүндэт уурхайчин цол тэмдэг, 1991 онд Хөдөлмөрийн
хүндэт медаль, 1996 онд Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол
хүртээсэн. Мөн улс, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, сонгуульт ажлын үр
дүнгээр ОХУ-ын Улс түмний найрамдлын одон, Олон улсын Олимпийн хорооны
Ерөнхийлөгчийн “Olympic Trophy” хүндэт цом, Монголын Үндэсний Худалдаа,
Аж үйлдвэрийн танхимын “Хийморь” одон, МҮОХ-ны “Мөнгөн од”, “Алтан Од”
одон, МАН-ын “Тусгаар Тогтнол”, “Эх орны төлөө” одонгоор тус тус шагнагдсан.
Өмнөговь, Дорноговь аймаг, Орхон аймаг, Хэнтий аймгийн Бэрх, Бор-Өндөр,
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн. 2022
онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Алтан соёмбо медаль,
Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан.

Манай улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхан амьдрал, эдийн
засгийн тулгуур баганы нэг нь уул уурхайн салбар байсаар ирсэн бөгөөд
шинэ зуун, шинэ мянганд ч хөгжлийн тэргүүлэх чиглэл болон өргөжиж байна.

Тус салбар 2020 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, нийт
экспортын 93 хувийг үйлдвэрлэн гаргаж байгаагаас үзэхэд улс орны цаашдын
хөгжил дэвшлийг уул уурхайн салбарын оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм.
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болж хөгжсөн
100 жилийн хугацаа нь салбараа хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн, тэмцсэн,
бүтээн байгуулалт өрнөсөн, туршлага хуримтлуулсан, ололт, амжилтаар түүхийн
хуудсаа зузаалсан, орчин цагийн дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлж,
хөгжиж дэвшсэн түүхэн он жилүүд юм. Ялангуяа, 1970-аад оны эхэн үед Монгол-
Зөвлөлтийн хамтарсан Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан
нь уул уурхайн салбарын түүхэн хөгжилд томоохон түлхэц болсон. Өмнө нь
манай салбар бол дан ганц олборлох салбар байсан бол эдгээр үйлдвэрүүд
байгуулагдсанаар олборлон баяжуулах шатанд шилжсэн түүхтэй. Ийнхүү
хамтарсан томоохон үйлдвэрүүд бий болсноор манай уул уурхайн салбарт тухайн
үедээ л шилдэг тэргүүний техник, технологи нэвтэрч, салбар маань эрчимтэй
хөгжлийн замд орж, алт, жонш, зэс, молибдени гээд ашигт малтмалын төрөл
бүрээр хөгжил дэвшлийн шинэ шатанд гарсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг
зөв ашиглаж чадвал ямар үр өгөөж өгдөг, улс орны хэмжээний дэд бүтцийг яаж
шийддэг, үндэсний боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг болохыг эдгээр хамтарсан
үйлдвэрийн үр дүнгээр харуулж чадаж байгааг онцлон тэмдэглэж байна. Тухайн
үеийн гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөж, ач холбогдол нь одоо ч үнэ
цэнэтэй хэвээр байна. Өнгөрсөн 100 жилд уул уурхайн салбарыг дагаж манай
улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг хослуулсан томоохон бүтээн байгуулалт
өрнөж, ард түмний бахархал, хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайхан үйлдвэр,
тэдгээрийг дагасан суурин, аймаг, хот бүрэлдэн тогтож, шинэ амьдрал цогцлон
боссон юм. Төлөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн
харилцаанд шилжсэн он жилүүдэд Засгийн газрын бүтцэд уул уурхайн салбарын
бодлогыг авч явдаг дагнасан төрийн яамгүй, бодлогын зохицуулалт хавсарга
шинжтэй болж, уул уурхайг хөгжүүлэх шинжлэх ухаанч хандлага, хэтийн бодлого,

58

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

шийдвэр, нийгмийн зөвшилцөл орхигдож, уул уурхайд “мөнгө олох эх үүсвэр”
гэсэн байр сууринаас хандах хандлага нэмэгдсэн тул салбарт ухралт нүүрлэж,
хөгжих боломж, хугацаа алдсан. Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөжийг улс
орондоо зөв зохистой ашиглах эрх зүйн орчин тогтворгүй байснаас хууль бус үйл
ажиллагаа газар авсан. Дөрвөн жилээр тооцсон намын сонгуулийн хөтөлбөрт
баригдаж боловсруулсан бодлого, шийдвэр нь нь улс төр, эдийн засгийн
нөхцөл байдлаас шалтгаалан тэр бүр хэрэгжиж чадахгүй, цаг хугацаанд
шахагдан үр дүнд хүрэхгүй, хийсэн нь орхигдож “үхмэл хөрөнгө” болох эрсдэл
их байна. Гоё сайхан нэртэй ч, хэрэгжиж чадаагүй, зогсонги байдалд “царцсан”
олон төслүүд үүнийг гэрчилнэ. Хүн төрөлхтөнийг аюул заналаар донсолгож, 3
жилийн хөгжлийг хойш татсан “ковид 19” цар тахлын сургамжийг Монголчууд
бид яс махандаа тултал ойлгох ёстой.

Иймээс улс орон даяараа, ард иргэд, улс төрийн хүчнүүд, аж ахуйн нэгжүүд,
оролцогч бүх талууд хүлээн зөвшөөрсөн, голчлон стратегийн ордоо түшиглэн
томоохон цогцолборуудыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, хөдлөшгүй төрийн
бодлого, төслүүдтэй болж, эдгээрийг тухайлбал, Эрдэнэтийн жишиг загвараар
барьж байгуулах нь улс, нийгмийн хөгжил, ард түмний амьдралд нэн
тустай юм. Харин уул уурхайн томоохон цогцолборыг байгуулахдаа
Монгол орны нүүдлийн соёл иргэншил, онгон дагшин байгаль, цаг
уурын онцлогт нийцүүлэн, шинжлэх ухааны ололт, монгол арга ухаан,
олон улсын практикт өргөн ашиглаж байгаа хөгжлийн загвар, шийдэл,
техник, технологийн дэвшилд үндэслэж хөгжүүлбэл үр дүнд хүрнэ гэдэг
байр суурьтай явдаг. Уул уурхайгаас хэт хараат эдийн засгийн хөгжлөө
солонгоруулж, өсөлтийн хурдаа нэмэхгүй, хуучнаараа л хандах юм бол
шинжлэх ухаан, технологийн шинэ эринд Монгол Улс бусдаас хоцрох аюул
ойрхон байна. Тиймээс шинжлэх ухаан, технологийн хөгжлийн шинэ үетэй
зэрэгцэн уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэхийн
тулд эрдэс баялгийн олборлолтоос боловсруулалтад бүрэн шилжиж,
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, уул
уурхайгаас олох орлогын өгөөжийг нэмэгдүүлж, хуваарилалтыг шударга,
хүртээмжтэй болгох шаардлагууд урган гарч байгаа шинэ нөхцөл байдал,
цаг үед бид тулж ирчихээд байна.

Газрын хэвлийн баялаг, уул уурхайн салбарын үр өгөөжийг ард иргэд улс,
орон нутгийн төсвөөрөө дамжуулан хүртэж ирсэн. Тэгвэл үүн дээр нэмэгдээд
сүүлийн хэдэн жилд уул уурхайн баялгаас төрийн шийдвэрээр иргэд “Эх орны
хишиг” хүртээх хэлбэрээр хувьцаа эзэмших болсон ч төдийлэн үр дүнгээ
өгөхгүй л байна. Ийм цаг үед 2020 онд “Алсын хараа-2050” Монгол Улсын
урт хугацааны үзэл баримтлалыг УИХ-аас баталж, Засгийн газар хэрэгжүүлэх
ажилдаа шуурхайлан орсныг би талархан дэмжиж байгаа. Газрын хэвлийн
баялгийг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаас
бүрдсэн “Үндэсний баялгийн сан” байгуулж, эдийн засгийн тэргүүлэх
чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах
эрх зүйн орчин бүрдүүлэх нь онцгой чухал юм. Энэ бол их хэмжээний
хөрөнгө мөнгө, хүчин чармайлт шаардагдах, шинэлэг том зорилт бөгөөд

59

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ард түмний төрөөсөө хүсэж байгаа их хүлээлт юм. Уурхайчид бид
төр засгийнхаа цаг үеэ олсон чухал шийдвэрийг дэмжиж, эх орон, ард
түмнийхээ сайн сайхны төлөө урдын адил зүтгэх шинэ цаг ирж байна. Эх
орондоо хам баяжмалаас аранжин зэс, шижир алт, цалин мөнгө бусад
ашигт эрдсийг тунгаан ялгаж авах Үндэсний боловсруулах үйлдвэрлэл
хөгжих цаг наашилж буй нь юутай сайхан!

Өмнийн говьд төрж өссөн миний бие нь 1980 онд ОХУ-ын Эрхүү хотын
Политехникийн дээд сургуулийг инженер маркшейдер мэргэжлээр төгсөөд ажил
хөдөлмөрийн гараагаа Геологи, уул уурхай, үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр
эхэлснээс хойш улсдаа 42 жил, үүнээс уул уурхайн салбартаа 38 жил ажилласан.
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр,
геологийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Аж үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яам зэрэг төрийн 5 яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, салбарын
ерөнхий инженер, газрын дарга, төслийн удирдагч, нэгжийн захирал, дэд
сайдаар томилогдож, нийт 14 жил ажиллахдаа уул уурхайн салбарын бодлого,
хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, боловсруулж батлуулах, хэрэгжилтийг
зохион байгуулах, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, Уулын
баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэрэг манай улсын уул уурхайн салбарын анхны
хамтарсан үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, төслийн хүчин чадлыг
эзэмших, үндэсний боловсон хүчинг сургаж бэлтгэх, тогтвортой үйл ажиллагааг
нь хангах чиглэлээр удирдаж, хөтлөн явуулахад гол хөдөлмөрөө зориулсан
байна. Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын
даргаар ажиллах хугацаандаа эрдэс баялаг, уул уурхайн хөгжлийн асуудлыг
мэргэжлийн түвшинд нэгдсэн бодлогоор хөгжүүлэх эрх зүйн баримт бичгийн
төслүүдийг боловсруулах багийг удирдаж ажиллахдаа эдийн засгийн хөгжилд
эрдэс баялгийн салбарын гүйцэтгэсэн, цаашид гүйцэтгэх үүргийг бодитой зөв
үнэлэх, хэтийн хөгжлийн зохистой чиг хандлагыг тодорхойлох, уул уурхайн
салбарын талаар бүх түвшиндээ үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголт, нэгдсэн
байр суурьт хүрэх зэрэг асуудлаар нааштай өөрчлөлтүүд гарч, стратегийн
ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төр, засгийн
шийдвэр цаг алдалгүй гарах үндэслэл болсон гэж үздэг. Миний бие нь өмнийн
говьчуудынхаа итгэлийг хүлээж, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож,
уул уурхайн инженер, эрдэмтэн, төрийн түшээгийн хувьд үе, үеийн УИХ, Засгийн
газар дамжин олон жил яригдсан уул уурхайн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд
ихээхэн зүтгэл, чармайлт гаргаж, ажилласан юм. Уул уурхайн салбарыг төрийн
алсын хараатай, цэгцтэй бодлоготой болгох, тухайлбал, Эрдэс баялгийн болон
Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, урт хугацаанд
хэрэгжүүлэх үндсэн чиглэл, хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулах,
стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн
орчинг бүрдүүлэх асуудал улс орны хувьд онцгой чухлаар тавигдсан цаг үед УИХ-
аас байгуулагдсан Ажлын хэсгүүдийг ахалж ажилласнаар УИХ-ын 2008 оны 40,
2009 оны 57, 2010 оны 21 болон 39 дүгээр тогтоолууд гарч, Оюу толгойн зэс-
алтны, Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Зэсийн
баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг уул уурхай, хүнд

60

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үйлдвэрийн салбарын чухал асуудлыг шийдэх үндэс суурийг тавьж, хөдөлгөөнд
оруулахад мэдлэг чадвар, туршлага, сэтгэл зүтгэлээ зориулсан.

Уул уурхайн салбар бол миний бодол, сэтгэлгээг задалж, өсгөж бойжуулсан,
харин эзэмшсэн мэргэжил минь надад ээлээ өгч, өдий зэрэгт хүргэлээ гэж сүсэглэн
боддог юм. 1989 оноос өөрийн саналаар уул уурхайн үйлдвэрлэлд шилжиж, уул
уурхайн салбарын гол үйлдвэрлэгч болсон Бор-Өндөрийн уулын баяжуулах
үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогчоор, 1994 оноос Монголросцветмет
нэгдлийн анхны монгол Ерөнхий захирлаар, 2016 оны 12 дугаар сараас
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдож, уул уурхайн салбарын
тэргүүлэгч үйлдвэрүүдийг 33 жил, түүний дотор Монгол-Оросын хамтарсан
хоёр том үйлдвэрийг 28 жил удирдан ажиллах хувь тавилан, хариуцлагатай
даалгавар надад оногдсон юм. Тухайн үед Монгол–Оросын хамтарсан
Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэрүүдийг 2 улсын Засгийн Газрыг төлөөлсөн
Хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлөөс урт хугацааны хөгжлийн концепцийг
нь баталж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, үйл ажиллагаанд хяналт тавих,
үнэлгээ өгөх зэрэг асуудлыг хариуцаж ажилласан нь хамтарсан үйлдвэрүүдийг
богино хугацаанд хөл дээр нь босгоход жинтэй хувь нэмэр оруулсан юм. Манай
улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд сэтгэл, зүтгэлээ зориулсан Хамтарсан
үйлдвэрүүдийн зөвлөлийн Монголын талын даргаар ажилласан П.Очирбат,
Д.Рэнчинханд, Д.Амгалан, Оросын талын даргаар ажилласан А.Ф.Трюяков,
А.С.Ладыго, М.А.Барков, МРЦМ нэгдлийн Ерөнхий захирлаар ажилласан
А.А.Ястребков, Ю.В.Ларов, ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажилласан
Ш.Отгонбилэг, Г.В.Пейхель, Ю.А.Чертков, Бор-Өндөрийн УБК-ын захирлаар
ажилласан А.А.Лысенко, Б.А.Кутлин нарын зэрэг өндөр мэргэжлийн хүмүүстэй
хамтран зүтгэсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Миний бие нь зах зээлийн шилжилтийн ид үед Монголросцветмет нэгдлийн
анхны монгол захирлаар томилогдож байлаа. Энэ үед нэгдлийн харьяа үйлдвэр,
уурхайнуудаас Бор-Өндөрөөс бусад нь ашиггүй ажиллаж, Бэрх, Хажуу-Улаан,
Өргөн, Айраг зэрэг жоншны уурхайнууд хаалгаа барих хэмжээнд тулсан, амаргүй
үе байв. 1970 оны эхээр үйл ажиллагаагаа эхэлсэн Толгойтын алтны үйлдвэр
ч зардлаа даахгүй хэмжээнд хүрсэн байв. Монголросцветмет нэгдэл арваад
аймгийн нутагт дэвсгэрт үйлдвэр, уурхайнуудтай байлаа. Ингээд л МРЦМ
нэгдлийг хөгжүүлэх 10 жилийн үндсэн чиглэл гаргаж хэрэгжүүлсэн. Нэг жилийн
хугацаанд Толгойт, Хажуу-Улаан, Өргөн, Айргийн уулын үйлдвэрүүдийг ашигтай
ажилладаг болгосон. Мөн Заамарын үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
Ганцхан Бэрхийн уулын үйлдвэр л ашигтай ажиллаж чадаагүй. МРЦМ нэгдлийн
үйлдвэрлэлийг өсгөж, эдийн засгийг эрүүлжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж,
чанар стандартын шаардлага хангасан жоншны бүтээгдэхүүнийг олон улсын
зах зээлд гаргадаг болсноор манай хамт олон зах зээлийн шуурганд тэсч үлдэн,
хөгжлийн замдаа орсон гэж би үздэг. 12 жил энэ албыг хашихдаа зах зээлийн
шилжилтийн ороо бусгаа үеийг даван туулах амаргүй ачааг үүрч, нэг ч үйлдвэрээ
хаалгалгүй, 30 гаруй мянган хүний ажил төрөл, амьдрал ахуйг залгуулж, хамт
олноороо бүрэн бүтцээ хадгалан үлдэж чадсандаа урамшиж явдаг. Энэ хугацаанд
Монгол Улс жоншны үйлдвэрлэл, экспортоор дэлхийд эхний тавд багтдаг болж,

61

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

монголын жоншны нэр хүнд өсч, олон улсын чанарын байгууллагын нэр хүндтэй
шагналуудыг хүртэж, Олон улсын химийн аж үйлдвэрийн салбарын жоншны
ассамблейн гишүүнээр Ази тивээс анх удаа элссэн юм. МРЦМ нэгдлийн алтны
олборлолт “Алт” хөтөлбөрийн хүрээнд 3.2 тонн-д хүрч, улс орны эдийн засгийн
өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулсан юм. Монголросцветмет нэгдлийн
хэтийн хөгжил дэвшлийг хангах зорилгоор жонш, алтнаас гадна төмрийн хүдрийн
ордыг ашиглах боломж бүрдүүлсэн нь өнөөдөр олон уурхайчдын ажиллаж,
амьдрах үндэс болж байгаад баярлаж явдаг.

2001 онд Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хорооны шийдвэрийн
дагуу нийт 10.3 тэрбум төгрөгийн өртэй, 3.1 тэрбум төгрөгийн алдагдалтай
ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг миний удирдсан
менежментийн багт хариуцуулан өгсөн юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг
сайжруулах, үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, санхүү, эдийн засгийн үр ашгийг
дээшлүүлэх, хямралаас гаргах техник-зохион байгуулалтын арга хэмжээний цогц
хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлснээр тус үйлдвэрийн төслийн
хүчин чадлыг 2004 онд 60 хувьд хүргэж, 3.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж,
ТОП-100 аж ахуйн нэгжийн эгнээнд хүргэсэн.

2016 оны 12 сараас миний бие нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар
ажилласан. Эрдэнэт үйлдвэрийн хамт олонтойгоо гар, сэтгэл нэгдэн ажиллаж,
“Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг
шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн
газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжил
дэвшлийн асуудлыг тусгайлан авч үзэж, 2019 оны 224 дүгээр тогтоолоор үндсэн
чиглэлийг дэмжиж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны
262 дугаар тогтоолоор энэхүү Үндсэн чиглэлийг баталснаар хэрэгжүүлэх ажлыг
төлөвлөн зохион байгуулж эхэлсэн. Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнохын
үндсийн үндэс болсон эрдэс баялгийн нөөцийг өсгөх геологи, хайгуулын ажилд
30 орчим сая ам.доллар зарцуулсны үр дүнд Эрдэнэт үйлдвэр цаашид 70 орчим
жил тасралтгүй ажиллах боломжийг бүрдүүлж, нөөц баялгаа олон улсын Жорк
стандартаар болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж,
Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг 60-70 хүртэл жилээр уртасгах нөхцөл бүрдэж
байна. Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг
тодорхойлж, Тогтвортой хөгжлийн цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлсэн.
Мөн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, харилцагчдаас авсан
урьдчилгаа төлбөр, өр зээлийг 2019 онд бүрэн барагдуулж, түүнээс хойш өнөөг
хүртэл өр зээлгүй, хүүгийн төлбөрийн зардал, дарамтгүйгээр ажиллах болсон.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2021 оны ажлын үр дүнгээр
олон улс, орон нутгийн төсөвт 1,2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь 2016 онтой
харьцуулахад 7 дахин өндөр үзүүлэлт болж, үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн
дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож, сайхан амжилт гаргаж байна. Энэ нь
Эрдэнэт үйлдвэр хоног тутам 8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.4 тэрбум
төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, нэг уурхайчин 150 сая төгрөгийн
үндэсний баялаг бүтээж байна гэсэн үг юм.

Улсынхаа эдийн засгийг тэтгэх гол үүрэгтэй томоохон уул уурхайн

62

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үйлдвэрүүдийг удирдаж ажиллахдаа мөн л эрдэм судлалын ажилдаа тулгуурлан
“maxmin” стратегийг сонгож, эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул
уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангахад хөрөнгө оруулалтыг
оновчтой зохицуулах, өндөр технологи ашиглах, орчин үеийн хэрэгцээ шаардлагад
нийцэхүйцээр ажилтнуудаа хөгжүүлэх, тэдний сайн ажиллахын баталгаа болсон
нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж, оюун ухаан, арга
туршлага, хүчин чармайлтаа гаргаж ажиллалаа. Сурсан мэдсэнээ, өөртөө бий
болгосон арга туршлагаа улс орондоо, хэрэгтэй ажил үйлсэд зориулж, үр дүнд
хүргэхсэн гэсэн чин сэтгэлдээ хөтлөгдөж, ажилласан газар бүхэндээ сайхан
хамт олны урмаар тэжээгдэж, итгэлийг нь зүтгэлээр хариулж чадсандаа би
баярлаж явдаг. Ер нь аливаа ажил, тэр тусмаа тасралтгүй үйл ажиллагаатай уул
уурхайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа амаргүй шүү дээ. Хэдийгээр уул уурхайн
үйлдвэрлэл хүнд хүчир ажилтай ч гэлээ уурхайчин бид ажлынхаа үр дүнгээрээ
цэнэглэгдэж, урамшиж явдаг хүмүүс юм шүү. Уул уурхайн салбартаа 40 гаруй
жил зүтгэж, 2 зуун дамжин ажиллахад юм юм л тохиолдоно, олон ч бэрхшээлийг
даван туулсан, сэтгэлд тодхон олон дурсамж ч бий, эдгээрээс онцолж хэдэн
дурсамжаа хуваалцья.

1. Бор-Өндөрийн уурхайн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор 1989 онд
томилогдож очоод Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатын Хурлын
Гүйцэтгэх Захиргааны даргын албыг давхар хашиж байлаа. Тэр үед бүтээн
байгуулалтын ажил ч ид өрнөж, Бор-Өндөрийг зорьсон нүүдэл, суудал ч их байв.
Сүхбаатараас, Хэнтийгээс олон айл, уурхайчид ирж суурьшсан даа. Тухайн үед
тосгон маань хогондоо дарагдсан байлаа. Тэгээд нэг хагас сайн өдөр нийтийн
их цэвэрлэгээ зарласан чинь үйлдвэрийн захиргааны хэдэн ажилтнаас өөр хүн
ирсэнгүй. Жаахан бухимдаад тухайн үеийн захиргааны ажилтнууд, орлогч дарга
н.Ёндонцамц гуай, нарийн бичгийн дарга н.Сумъяа нарыг дуудаад ийм үед яах
ёстой бэ? гээд л зөвлөлдлөө. Манай хоёр “Ер нь ийм л байдаг даа” гэх ухааны
юм ярьж байна. Тэгэхээр нь маргааш нь иргэний хамгаалалтын шугамаар
зарлан дуудлага хийх даалгавар өгөөд, өглөө эрт дуут дохиогоор иргэдээ дуудаж
цуглуулаад, хүрз, жоотуу, шуудайг нь бариулаад субботник хийлгэж санаа амарч
билээ. Түүнээс хойш Бор-Өндөрчүүд субботник зарлавал орос, монголгүй бүгд
цэвэрлэгээнд гардаг болсон доо.

2. 1990-ээд оны намар юмдаг, Бор-Өндөрт ажиллаж байхдаа миний бие
нь санаачлага гарган, уул уурхайн бүх үйлдвэрүүдийн удирдлага, инженерүүд,
салбарын тэргүүлэх эрдэмтдийг Бор-Өндөрт урин цуглуулж, үйлдвэрлэл-шинжлэх
ухааны хөгжлийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ
зөвлөлдөх уулзалтаар зарчмын хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал,
хамтарсан үйлдвэрүүдийн Монголын талын эзэмшиж байгаа хувь оролцоог
нэмэгдүүлж 51 хувь болгох, Монгол улс эдгээр үйлдвэрүүдээс байгалийн нөөц
баялаг ашигласны төлбөр авах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцаад асуудал
дэвшүүлсэн шийдвэр гаргасан юм. Эдгээр асуудлуудыг төр засагт уламжилж,
шийдвэрлүүлэх даалгаврыг Ш.Отгонбилэг захирал, бид хоёрт хариуцуулсан.
Энэхүү асуудлыг тухайн үед төр, засгийн өндөр алба хашиж байсан П.Очирбат,
П.Жасрай, Ч.Пүрэвдорж нарт уламжилж, их цаг хугацаа зарцуулж, шат

63

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дамжлагаар явсаар, олон хүний хүчин зүтгэлээр анхны хэлэлцээрт өөрчлөлт
оруулах 2 улсын шийдвэр гарч, 1991 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан.
Ингэж л Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн Монголын талын хувь
оролцоог нэмэгдүүлж, 51:49 болсон түүхтэй. Энэ бол салбарын хөгжилд хүч
нэмсэн түүхэн шийдвэр болсон юм.

3. Намайг Бор-Өндөрт томилогдох үед тус үйлдвэрийн захирлаар уул уурхайн
инженерийн болон удирдах ажлын агуу туршлагатай, Оросын уурхайнуудын
даргаар олон жил ажилласан “ясны” горняк А.А.Лысенко ажиллаж байлаа.
Андрей Андреевич үнэхээр сайхан сэтгэлтэй, хүний мөс чанар сайтай хүн
болохоороо надад эцгийн сэтгэлээр хандаж, олон зүйлд сургасан багш минь
байлаа. Би захиралтайгаа гар нийлж, Бор-Өндөрт таван жил хамтран ажиллахдаа
ГУУҮЯ-нд ажиллаж байхад толгойд эргэлдэж байсан олон санаа бодол, ажлыг
гүйцэлдүүлэх бүтээн байгуулалтыг өрнүүлж, санаж сэдсэнээ үр дүнд хүргэсэндээ
баяртай байдаг даа. Лысенко захиралын монголчуудын төлөө зүтгэсэн ажлын
амжилтыг Монголын төр үнэлж, Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнасанд
Бор-Өндөрчүүд бид маш их баярлаж байсан сайхан дурсамж бий.

4. 2016 оны 12 сараас 2022 оны 9 сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн
Ерөнхий захирлаар ажилласан. Ний нуугүй хэлэхэд үйлдвэрийн статус тодорхой
бус, дээр нь коронавируст цар тахлын сорилттой нүүр тулсан, үйлдвэрийн түүхэнд
хамгийн амаргүй үед ерөнхий захирлаар ажилласан юм. 2016 оны сүүлчээр намайг
ажил хүлээн авахад 38 жил ажилласан үйлдвэр минь хэдийгээр анхнаасаа тухайн
цаг үеийн хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан ч цагийн уртад
элэгдэж, насжилт өндөр болж, нийт техник, тоног төхөөрөмжийн 80 хүртэл хувийг
шинэчлэх шаардлагатай болсон байлаа. Мөн гадаад талдаа Стандарт банктай
холбоотой олон улсын арбитрын шийдвэртэй өр төлбөр хуримтлагдсан, тэр нь
ихээхэн сөрөг үр дагавар дагуулж байсныг монголчууд мэдэж байгаа. Манай
удирдлагын багийн гол ажлуудаа чухалчилсан, эрэмбэлсэн, эв эеээ хичээсэн
, цогц бодлого, дэвшүүлсэн зорилго, бүтээлч үйл ажиллагааны үрээр, бидэнд
итгэсэн уурхайчин хамт олны халуун дэмжлэгээр өнгөрсөн он жилүүдэд манай
хамт олон Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадварыг өсгөж, үсрэнгүй амжилтад
хүрч, “Дэлхийн жишиг -Монголын бахархал” үйлдвэрийнхээ нэр хүндийг өндөрт
өргөж, уламжлан ирсэн үнэт зүйлсээ арвижуулан бататгаж, компанийн засаглалыг
бэхжүүлж, “Төр муу менежер биш” гэдгийг ажлаараа батлан харуулж чадсан гэж
дүгнэж байгаа. Энэ бүхний үр дүнд Эрдэнэт үйлдвэр маань салбарынхаа 100
жилийн ойн өмнө Монгол Улсын Баатар цол хүртсэн дээ.

5. Коронавирусын цар тахал нүүрлэж, улс орны эдийн засгийн хямралтай
хүнд үед ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нь тухайн үед Монгол
Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг тэргүүлж байхдаа “эзэн нь
юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” зарчмыг баримталж, айл өрх, аж ахуй нэгж
байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020
оны 211 дүгээр тогтоол гаргаж, нийт ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын
эрчим хүч, дулаан, уур, ус, хог хаягдлын зардлыг төр хариуцахаар, үүнд

64

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

зарцуулах 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит
үйлдвэрийн газраас гаргахаар шийдвэрлэснийг Эрдэнэтийн уурхайчид “Эх орны
даалгавар” гэж хүлээн авч, хэрэгжилтийг нэр төртэй ханган биелүүлж, ямар нэг
эрсдэл, хүндрэлгүйгээр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулж чадсан юм.
Монгол Улсын Засгийн Газрын цаг үеэ олсон, зөв бодлого, шийдвэрийн үр дүнд
цар тахлын амаргүй үед ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал айл өрх
бүрт хүрч, монгол хүн бүр байгалийн баялгийнхаа үр шимийг бодитой хүртсэн.
Миний дурсамждаа өгүүлэн буй энэ сайхан үйлс бүр хөгжин дэлгэрч, уул
уурхайн үйлдвэрлэл хөгжсөн бусад орнуудын адил “Үндэсний баялгийн сан”-
гаар дамжуулан монгол хүн бүр газрын хэвлийн баялаг, уул уурхайн салбарын
өгөөжийг хүртэх цаг удахгүй ирнэ гэдэгт бат итгэлтэй байна.

Монголын үе, үеийн уурхайчид улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн
сайхны төлөө хүний мөс чанар, ноён нуруу гаргаж, мэргэжлийн ур чадвар,
туршлагадаа тулгуурлан шударгаар ажиллахыг дээдэлсээр ирсэн. Энэ сайхан
уламжлалаа ахмад уурхайчид залуу үедээ уламжлан өвлүүлсээр, залгамжлан
хөгжүүлсээр байдаг. Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан уул уурхайн
үйлдвэрлэлийг урт хугацааны бодлогоор, тууштай хөгжүүлэх нь манай салбарын
нэн чухал зорилт хэвээр байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд эрч хүчтэй, эрдэм
чадалтай залуусын оролцоо маш чухал юм. Тиймээс залуучууд минь хамгийн
нэр хүндтэй уул уурхайн мэргэжлийг сонгож, энэ шинжлэх ухааныг сэтгэл, зүтгэл
гарган, судалж эзэмшээрэй.

Энэ хорвоод ганцхан амьдрах заяатай тул хүн бүр учир утгатай, зорилготой
байж зорьсондоо хүрэх ёстой. Та бүхнийг ажил, амьдралын өргөн, дардан зам
хүлээж байна! Шинэ зууны залуус зөвхөн Монгол Улсынхаа сайн иргэн байгаад
зогсохгүй, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаагаараа
Дэлхийн монгол байх учиртай! Үүний тулд улсынхаа түүхийг мэддэг, эх орон,
элгэн садан, ард түмнээ хайрладаг, мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй, түүндээ
хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж хөгжүүлж чаддаг, бэрхшээлийг сөрж, даван
гарах тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж захия!

Ажил амьдралын минь замд гар ганзага нийлж яваа, надад сургаж зөвлөсөн,
дэмжиж тусалсан, итгэл хүлээлгэсэн олон сайхан хүмүүс, түүний дотор төр
нийгмийн зүтгэлтнүүд, салбарын үе үеийн сайд, удирдлагууд, эрдэмтэн, багш
нар, хамтран зүтгэгчид, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж, сэтгэлд эрхэм
дотно Та бүхнийгээ гүнээ хүндэтгэж явдаг юм шүү!

Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, улс орны хөгжлийн
тулгуур багана болгох, өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө
мэдлэг чадвар, ажил амьдралаа зориулсан эрхэм хүндэт уурхайчиддаа, түүний
дотор салбарын бахархал ахмадууддаа, Та бүхнийхээ гэр бүлд нь Монгол Улсад
уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн чин сэтгэлийн мэндчилгээ
дэвшүүлж, энх амгалан, эрүүл энх, амьдралын хамгийн сайн сайхан, ажил
хөдөлмөрийн бахдам амжилтыг хүсэн ерөөж байна.

Уул уурхайн салбар улам эрч хүчтэй, цэцэглэн хөгжих болтугай!
Уурхайчдын яруу алдар бадартугай!

65

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

НАВААНЫ БАДРАХ

Монгол Улсын “Гавъяат уурхайчин”

Өндөрийнхөн овогт Навааны Бадрах 1947 оны 1-р сарын 23-нд Өвөрхангай
аймгийн Бүрд сумын нутаг “Өхөгтийн Хадна бууц” гэдэг газар малчин ард
Навааны 4 дэх хүү болон мэндэлсэн. Нохой жилтэй. Ам бүл 7, таван охинтой,
одоо гэртээ гэр бүлтэйгээ хоёул амьдарч байна.

1963 онд Хужирт сумын 10 жилийн сургууль, 1967 онд Улаанбаатар хот дахь
Политехникум, 1987 онд Улаанбаатар хот дахь Политехникийн дээд сургууль,
1989 онд Марксизм, Ленинизмын оройн их сургуулийг тус тус дүүргэж Уулын
ашиглалтын инженер мэргэжлийг эзэмшиж, Улс төрийн дээд боловсролтой
болсон.

1967 оны 7-р сараас 1975 оны 5-р сар хүртэл Дорнод аймгийн Адуунчулууны
нүүрсний уурхайд малтагч, ээлжийн мастер, хэсгийн маркшейдер, уулын
хэсгийн дарга, 1975 оны 5-р сараас 1977 оны 9-р сар хүртэл Сүхбаатар аймгийн
Эрдэнэцагаан суманд геологийн ангийн дарга, 1977 оны 9-р сараас 1989 оны
2-р сар хүртэл Дорнод аймаг дахь Адуунчулууны нүүрсний уурхайд Авто хэсгийн
дарга, уулын хэсгийн дарга, Автомат хяналтын инженер, Хөдөлмөр хамгаалал
чанар хариуцсан инженер, 1989 оны 2-р сараас одоог хүртэл Дундговь аймаг
дахь Цагаан овоо, Тэвшийн говийн нүүрсний уурхайн дарга, Тэвшийн говь ХК-
ийн гүйцэтгэх захирал, 1993 оноос 1995 оныг хүртэл Дундговь аймгийн Эрчим
хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар хавсран ажиллаж одоо Тэвшийн говь ХХК-
ийн ерөнхий захиралаар ажиллаж байна.

Улсад 50 гаруй жил ажиллахдаа хугацаандаа Ардын хувьсгалын 50, 60,
70, 80, 90 жилийн ойн хүндэт медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан
гадас одон”, Монгол Улсын “Гавъяат уурхайчин” цол, МҮЭ-ийн шагнал 5, 6,
7, 8-р таван жилийн гавшгайч, МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө” медаль,
Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр тус тус шагнагдсан.

Уул уурхайн салбарт 55 жил ажиллахдаа далд уурхайн малтагчаас эхлэн
мастер, инженер, дарга зэрэг бүх шат дамжилгад ажиллахдаа мартагдах
учиргүй ганц нэгэн дурсамжаас дурдвал: 1979 онд Адуунчулууны нүүрсний
уурхайд хөдөлмөрийн сахилга алдагдсанаас осол гарч нэг бульдозерчин амь
үрэгдсэний зэрэгцээ, нүүрсний чанар технологийн горим зөрчигдсөнөөс 3-р

66

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

категорт орсон ийм хүнд үед эдгээр зөрчлүүдийг арилгахаар Уулын хэсгийн
дарга, ХХЧанарын инженерээр томилогдож ажиллахдаа үйлдвэрийн үйл
ажиллагаанд Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэгдсэн системийг
хэрэгжүүлэн ажиллаж, ажлынхаа үр дүнг сурталчлан Чойбалсан хотын үйлдвэр
аж ахуйн газруудыг оролцуулан Уурхай дээрээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагаа сэдэвт үзүүлэх сургууль хийж, тэр үеийн удирдах байгууллагуудын
сайшаалыг хүртэж байсан бөгөөд нүүрсний чанарт эргэлт гаргаснаар 2-р
категорт оруулж, Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөгөөр ХХ-ын инженерийн орон
тоо хасагдаад байхад ахлах слесарийн орон тоон дээр ХХЧанарын инженерийн
албыг гүйцэтгэж байсныгаа одоо бодож байхад аргагүй л миний бахархал
юмдаа.

1993 онд Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар
хавсран ажиллахаар очиход ёстой нэг сахилга хариуцлагагүйн зуд нүүрлэсэн
газар байлаа. Дэргэдээ 30 кмт уурхай байсаар байтал тэртээ 300км-ын цаанаас
Тавантолгойн нүүрс авчирч түлдэг, бүх дизелүүд нь моралын элэгдэлд орж
гэрэл цахилгааанаар байнга тасардаг ийм л үйлдвэр хүлээж авсан юм. Үүнийг
яаж өөрчилсан бэ гэвэл:

-Таван толгойгоос авдаг нүүрсийг шууд зогсоож Тэвшийн говийн нүүрсийг
түлүүлснээр зөвхөн тээврийн зардлаас жилдээ 270 сая төгрөгийг хэмнэсэн.

-10000 төгрөгийн цалинтай галчуудын цалинг 20000 төгрөг болгож
уралдаантай ажиллуулсан.

-Тэвшийн говийн нүүрсэнд зуухуудыг шилжүүлэхэд сэнсүүдийг зуухны ам
болгонд тавьж өгсөн.

-Сахилга хариуцлагыг чангатгаж ажилласнаар 1993, 1994 оны өвлийг
хохирол багатай даван туулж чадсан юм.

Энэ үед Ерөнхий сайд П.Жасрай гуай Дундговь аймагт ирж орон нутгийн
ажил байдалтай танилцахдаа манай үйлдвэрээр орж бидний ажил байдалтай
танилцаад орой нь хөдөлмөрчдийн цуглаан хийхийнхээ өмнөхөн манай ЭХНҮ-
ээр орлоо. Дээр үед Хөдөө аж ахуйн нэгдлүүдийн бүхий л ажлыг гүйцэтгэдэг
Газ -51 гэдэг машин байсан юм энэ үйлдвэрийн хэдэн дизель чинь түүн
шиг л байна шүү дээ. Харин ийм зэрэгтэй байгаа нь сайшаалтай хэрэг гэж
дүгнэгдэж байсныгаа одоо бодоход сайхан санагдаж тэр үеийн эр зориг дайчин
чадвараараа бахархах сэтгэл төрдөг юм.

Ер нь тэгээд хичнээн бүтээлтэй ажиллалаа ч гэсэн хүний амьтай холбоотой
аваар осол гаргаад байвал юуны сайн байхсан билээ. Нэгэнт мэргэшсэн
ажил болохоор хөдөлмөр хамгааллын ажлыг одоо ч орхигдуулалгүй мөрдөж
ажилласнаар манай уурхай 1990 онд байгуулагдсан цагаасаа хойш 32 жил гаруй
хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой аваар, зөрчил гаргаагүй ажилласныг
маань төр засаг үнэлэн салбарын хошой “Тэргүүлэгч үйлдвэр” болж уул
уурхайн 90 жилийн ойгоор Эрчим хүч, Уул уурхайн яам, АМГ-аас Орон нутгийн
“Осолгүйн манлай” үйлдвэрээр шалгаруулж цом, өргөмжлөл хүртээсэн нь
манай хамт олон болоод миний бахархал гэж зүй ёсоор үздэг.

67

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Цаашдын зорилтын талаар: Дундговийн бүс нутаг өөрөө уул уурхай нэг
их хөгжөөгүй, төв суурин буюу Өмнөговийн бүсийн уул уурхайн районы дунд
оршдог завсрын бүс болчихоод байгаа учир “Могул Энержи” ХХК Тэвшийн
говийн орд газрыг түшиглүүлэн 600 мВт-ын хүчин чадалтай станц барихад
технологид нь тохирсон нүүрсээр хангах, мөн “ЖИ ПИ ЭМ“ ХХК жилдээ 67,04
сая шоо метр байгалийн хий үйлдвэрлэх, үйлдвэр барихад нь түүхий эдээр нь
хангах чиглэлээр дээрхи хоёр компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ
төслүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгаас хамааралтай асуудлыг шийдвэрлэхэд
биечлэн оролцож байна. Төр засаг маань дэмжээд эдгээр төслүүд маань
хэрэгжвэл мөн сайхан ирээдүй харагдаж байгаа учир ёстой л төр засагтаа
зальбирч сууна даа.

Төрийн бодлого, салбарын хууль эрх зүй, салбарын хөгжлийн талаар:
Манай салбарт төрийн бодлого алдагдсан гэж хэлж болно. Зарим сайд,
дарга нар төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь байтугай хаана ямар уурхай ямар
үйл ажиллагаа явуулдгийг ч судалж мэдэхгүйгээр буух юм даа. Мэргэжлийн
хяналтын асуудлыг яам, яаманд нь байлгамаар байна. Тэгвэл маш олон орон
тоо хэмнэгдэж хяналт тавих газрууд нь ч гарт нь орох ёстой, Төрийн ажил ч
шуурхай хүртээмжтэй болох гээд олон талын ач холбогдол бий гэж үзэж байна.

Ашиглалтгүй үе дамжиж, худалдагдаж байгаа ашиглалтын болон хайгуулын
тусгай зөвшөөрөлтэй газруудыг нэг бүрчлэн шалгаж цэгцэлмээр байна. Ажил
төрлөө дүгнэдэг, харилцан туршлага солилцож сайн, муугаа ярьдаг удирдах
ажилтны зөвлөлгөөнийг дахин сэргээж тогтмол зохион байгуулмаар байна. 27
жил орхисон хүний хүмүүжлээ шат шатандаа сэргээмээр байна. Хүмүүжлийн
талаар зангидсан бодлого байхгүй болохоор бүх шатандаа дур дураараа болж,
хүн хоёр удаа амьдрахгүй, гэхдээ нэг удаа ч амьдарч чадахгүй хүмүүс олон
байдаг болохоор тэр л хүмүүс төр засгийг ч түмэн олныг ч самарсаар байна
шүү дээ.

Мэргэжил нэгт нөхөд минь бидний, доод тал нь 5 жил суралцаж олж
авсан мэргэжлийг маань зарим мөнгө угаагчид 45 хоногийн дотор эзэмшүүлж
диплом олгоно гэж байна. Зарим нь хаашаа ч явалгүй сууж байгаад хэд хэдэн
дипломтой болж удирдах албанд сууж байна. Эд нараас болгоомжлогтун! Цаг
хугацаа зарцуулан байж эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж орчин үеийн
уул уурхайн үйлдвэрийг цогцлоон байгуулахын төлөө байнга урагшаа харж
ажиллан амжилтанд хүрцгээе.

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг
тохиолдуулан үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх,
ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

68

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ХӨХӨӨГИЙН БАЛСАНДОРЖ

Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал асан,
УИХ-ын гишүүн асан

Миний бие Сээрдэн овгийн Х.Балсандорж 1962 онд Увс аймгийн Өмнөговь
суманд төрсөн, 1986 онд ЗХУ-ын Свердловск хотын Уул уурхайн дээд сургуулийг
Уулын цахилгааны инженер мэргэжлээр төгсөж ТЭХЯ-ны томилолтоор
Багануурын нүүрсний уурхайд очиж хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. 1994 онд
Засгийн газрын дэргэдэх ТЗУХИ-д Бизнесийн удирлагын чиглэлээр суралцаж
“Бизнесийн арга зүйч-зохион байгуулагч” мэргэжил эзэмшин Менежер цол
хүртсэн юм.

Багануурын нүүрсний уурхайн Цахилгааны цехэд экскаваторын тохируулгын
слесарь, дараа нь Өндөр хүчдлийн шугамын мастераар ажиллаж байтал уурхайн
Ерөнхий механик Ж.Хишигт дуудаж уулзаад Цахилгаан цехийн даргаар томилон
ажиллуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Цахилгаан цехийн өмнөх даргыг
өөрчлөх болсон шалтгаан нь тус цехэд ХХАА-ны осол, зөрчил их гардаг, ажлын
зохион байгуулалт, сахилга хариуцлага сул байсантай холбоотой байлаа.

Ингээд 1987 оны 9-р сараас уурхайн Цахилгаан цехийн даргаар томилогдон
ажилласан юм. Манай цехийн ажлын цар хүрээ их өргөн, уурхайн үйлдвэрлэлийн
бүхий л үйл ажиллагаа, барилга байгууламжийн цахилгаан хангамжийн
асуудлыг хариуцдаг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг тул
цехийн ажиллагсад өдөр шөнөгүй дуудлагаар их ажилладаг байлаа, цахилгаан
тасарсан нэг шугамын гэмтлийг илрүүлээд хүчдэлийг нь өгчхөөд шөнө гэртээ
ирээд дөнгөж унтах гэж байтал өөр нэг шугаман дээр гэмтэл гарч тасарсан тухай
дуудлага ирэх жишээтэй. Сүүлд нь Цахилгааны шуурхай алба байгуулснаар
байдал арай дээрдэж билээ.

Цахилгаан цехийн даргаар ажиллах хугацаандаа ажиллагсдын сахилга
хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэднийг аюулгүй ажиллах арга
барилд сургаж дадлагажуулах арга хэжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлсэн.
Цехийн хэмжээнд ХХАА-ны нэгдсэн тогтолцоог бий болгож хэвшүүлэх талаар
санаачлага гаргаж, ИТА-нуудын хамт уурхайн онцлог үйл ажиллагаанд нийцсэн
ХХАА-ны заавруудыг боловсруулан товхимол болгон хэвлэж мөрдүүлэн
ажилласнаар уурхайн “Осолгүй манлай хамт олон” шилжин яьах цомыг 3 жил

69

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дараалан хүртэж, уурхайн хэсэг, цехүүдийн дунд жил бүр зарладаг байсан
социалист уралдаанд манай цехийн хамт олон 2 жил дараалан тэргүүн байранд
шалгарч байлаа.

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн эхэн үед улс ардын аж
ахуйн бусад салбарын нэгэн адил Нүүрсний салбаырн үйл ажиллагаа доголдож
уналтад орсон бөгөөд энэ үед төвийн бүсийн Дулааны станцуудыг нүүрсээр
тасралтгүй хангах хүнд бэрх үүрэг улсын нийт хэрэгцээт нүүрсний 70 орчим
хувийг дангаараа олборлодог Багануурын хамт олонд ноогдож байлаа.

Нүүрсний хангамжийг сайжруулах, хэвийн явуулах зорилгоор 1991 оны
намар Засгийн газрын тогтоолоор тус уурхай дээр “Онцгой дэглэм” тогтоосон
бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд уурхайн удирдлага зохион байгуулалтын
бүтцэд өөрчлөлт оруулж намайг уурхайн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргаар
томилон ажиллуулсан юм.

Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргын албан үүрэг нь уурхайн хөрс хуулалт,
нүүрс олборлолт, боруулалт, ус шүүрүүлэлт, өрөмдлөг тэсэлгээний ажил, машин
тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахилгаан, дулааны эрчим хүчний
хангамж зэрэг үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан хэсэг,
нэгжүүдийн ажлыг уялдуудуулан удирдлагаар хангахад оршиж байлаа.

Уурхайн уул тээврийн машин, тоног төхөөрөмжүүд хуучирсан, бараа
материал, сэлбэг хэрэгслийн хомсдлоос шалтгаалан техникүүдийн бэлэн
байдал үлэмж буурсан, уурхайн уул техникийн нөхцөл хүндэрсэн, ажиллагсдын
сахилга хариуцлаг суларсан зэрэг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн
явуулах, Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах асуудал
туйлын хүнд байдалд байсан боловч уурхайчин хамт олон тэр хүнд үеийг
өдөр, шөнөгүй, цаг наргүй, хөдөлмөр зүтгэлээрээ ажиллан байж амжилттай
давж байлаа. Энэ үед Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга ачааны хүндийг үүрч
ажилласныг тэмдэглэх нь зүйтэй байх. Энд ганцхан жишээ дурдахад өвлийн их
ачааллын үед станцуудын нүүрсний нөөц 3 хоногоос хэтэрдэггүй, уурхай дээр
нээсэн нүүрсний нөөц бараг байхгүй, алхагч экскаваторын шөнийн ээлжинд
нээсэн нүүрсийг гаргалтын экскаватор өдрийн ээлжинд ачаад дуусдаг, шөнө
нь хана мэрж аргацааж хонодог байлаа. Тэсрэх материал, дизель түлшний
тасалдал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд маш их нөлөөлж байсан юм.

Тухайн үеийн Засгийн газар манай уурхайн нөхцөл байдлыг маш сайн
ойлгож байсан учраас уурхайд техник, технологийн шинэчлэл хийх асуудлыг
Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад тавьж Дэлхийн банк, Япон
улсын Засгийн газар хамтран уурхайг шинэчлэх төслийн ТЭЗҮ-ийг уурхайн
мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж эхэлсэн бөгөөд 1994 онд уурхайн
Ерөнхий инженерээр томилогдсон минийн бие төслийн ажлыг Монголын талаас
хариуцан ажиллаж байлаа.

Уг төсөл нь уурхайн удирдлага зохион байгуулалтын бүтэц, хүний нөөц,
засвар үйлчилгээний ажил, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник, технологи,
ус шүүрүүлэлт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, санхүү, эдийн засаг,
үйл ажиллагааны хяналт зэрэг бүхий л хүрээг хамарч байсан бөгөөд хэдийгээр

70

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих боловч төслийг маш чамбай
боловсруулах нь уурхайн ирээдүйд чухал ач холбогдолтой арга хэмжээ байсан
юм.

Төслийн хүрээнд хийгдэх хамгийн томоохон өөрчлөлт нь уурхайн
Цахилгаанжсан төмөр замын тээвэртэй хөрс хуулалтын системийг авто тээврийн
системээр солих, түүнтэй холбоотой засвар үйлчилгээний газрыг шинээр зохион
байгуулахад оршиж байв.

Засгийн газрын тогтоолын дагуу Багануурын нүүрсний уурхайг Хувьцаат
компани болгон өөрчлөн зохион байгуулах, нийт хувьцааны 25%-ийг иргэдэд
өмч хувьчлах тасалбараар хувьчлах, 75%-ийг төр эзэмших шийдвэрийн дагуу
Хувь нийлүүлэгчдийн анхдугаар хурал 1995 оны 3-р сарын 25-нд болж ТЭХХЯ-
ны санал болгосны дагуу намайг Багануур ХК-ийн анхны гүйцэтгэх захиралаар
хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар сонгож билээ. Социализмийн үеийн
улсын томоохон үйлдвэрийг Зах зээлийн үеийн Төрийн өмч давамгайлсан хамгийн
том, анхны хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах, байгууллагын
өөрчлөлтийн хариуцлагатай бөгөөд нөр их үйл явцыг удирдан зохион байгуулж,
амжилттай хэрэгжүүлж чадсан гэж үздэг. Ийм өөрчлөн байгуулалтын туршлага
урд өмнө нь манай улсад байгаагүйг дурдахад илүүдэхгүй байх.

Гүцэтгэх захиралаар ажиллах хугацаандаа уурхайн техник технологийг
шинэчлэх төслийг болосруулж дуусгах, Дэлхийн банкны Захиралуудын
зөвлөлийн хурлаар батлуулах, төслийг амжилттай хэрэгжүүлэх, уул геологийн
хүндрэлүүдийг арилгах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, ажиллагсдын
сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дотоодын
зардлын хяналтыг сайжруулах, олон жил хуримтлагдаж ирсэн өр авлагыг
шийдвэрлэх, компанийг санхүү, эдийн засгийн хувьд бэхжүүлэх зэрэг олон
асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан.

Уурхайг шинэчлэх төсөл 1997 оноос хэрэгжиж эхэлснээр уурхайн техник,
технологи шинэчлэгдэж хөрс хуулалт, нүүрс олборлолтын хэмжээ жил
дараалан нэмэгдэж уул технологийн хүндрэлүүдийг 2 жилийн хугацаанд бүрэн
шийдвэрлэж, цаашид олон жил нүүрс олборлолтын хэмжээ тогтвортой байх
нөхцөл бололцоог бүрдүүлж чадсан. Төсөл хэрэгжсэн эхний жил уурхайн хөрс
хуулалтын хэмжээ 47.0%-иар, нүүрс олборлолтын хэмжээ 18.0%-иар тус тус
нэмэгдэж билээ. Багануурын уурхайн уул тээврийн тоног төхөөрөмжүүдийн
засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаа уул уурхайн салбар
өндөр хөгжсөн орнуудын уурхайн жишигт хүрч, санхүү бүртгэлийн Олон улсын
стандартад шилжиж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг уул уурхайн салбарт
анх удаа хийж эхэлсэн байдаг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хөрөнгө гаргах бололцоо бүрдэж,
уурхайн захиргаа-Багануур хотхоны хооронд 5.7 км хатуу хучилттай замын их
засварыг хийж, Хоккейн спортын иж бүрэн талбай барьж, Дүүргийн спорт заал,
ажиллагсдын нийтийн байрны их засвар, дутуу баригдсан 204 айлын орон
сууцны 7 барилгыг гүйцээн бари зэрэг ажлуудыг уурхайн хөрөнгө оруулалтаар
хийж гүйцэтгэсэн байна.

71

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Уурхайн хэсэг, цехүүдийн дунд уурхайчдын урлаг, спортын наадмыг жил
бүр уламжлал болгон зохион явуулах болсон нь ажиллагсдыг төлөвшүүлэх,
эвсэг амт олныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байлаа.
Мөн уурхайн дэргэд хоккейн спортын “Багануур” клуб байгуулан уурхайчин
хоккейчдын залгамж халааг бэлтгэж дасгалжуулснаар улсын аварга шалгаруулах
насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн тэмцээнээс тогтмол алт, мөнгөн медаль
хүртэж байлаа.

Хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй хамгийн дурсамжтай мөч
намайг Багануурт ажиллаж байхад болсон юм. 2000 оны 1-р сарын 6-ны өдөр
буюу өвлийн ид ачааллын үед миний ажлыг авах шийдвэрийг ТӨХ гаргаж,
компанийн ТУЗ хуралдаж намайг Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж шинэ
захирлыг томилов. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн уурхайчид нэгдэн нийлж
ажил хаялт зохион байгуулан хурлын зааландаа ирж суучихаад ТӨХ болон
Засгийн газарт шаардлагаа хүргүүлэв. Бүтэн 2 хоног уурхайн үйлдвэрлэлийн
үйл ажиллагаа зогсож, Дулааны цахилгаан станцууд нүүрсний нөөцгүй болж,
цахилгаан дулааны хангамж тасалдах нөхцөл бүрдсэн учраас Засгийн газар
шуурхай хуралдаан зохион байгуулж ТӨХ-ны шийдвэрийг хүчингүй болгож
намайг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилох шийдвэр
гаргасан юм. Намайг эргүүлэн томилогдсон тэр өдөр манай уурхайчид
хоногоороо 274 вагон нүүрс ачиж түүхэн рекорт амжилтыг тогтоож байсан юм.
Энэ нь ТӨХ-ны шийдвэрийг өөрчилсөн анхны тохиолдол байсан бөгөөд би одоо
хүртэл уурхайчиддаа баярлаж, тэднээрээ бахархаж явдаг юм.

Өвлийн их ачааллыг олон жил амжилттай давж өнгөрүүлэхэд миний
оруулсан хувь нэмрийг үнэлж 1994 онд ТЭХҮЯ-ны сайдын тушаалаар
“Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр, уурхайн удирдлагын ажлыг үнэлж
“Багануур” ХК-ийн 20 жилийн ойг тохиолдуулан 1998 онд Ерөнхийлөгчлийн
зарлигаар “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан.

Миний бие 2009 оны 9-р сараас “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар
томилогдон 2013 оны 4-р сар хүртэл ажилласан билээ. Энэ хугацаанд тус
уурхайн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, уул технологийн нөхцлийг засаж
сайжруулах, техник технологийн шинэчлэл хийх, удирдлага зохион байгуулалт,
хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох, уурхай дээр мөрдөгдөх дүрэм,
заавар журам, баримт бичгүүдийн боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулах,
ИТА-уудыг сургаж дадлагажуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх
талаар тодорхой ажлуудыг санаачлан зохион байгуулж хэрэгүүлсэн. Ялангуяа
уурхайн удирдах ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх олон төрлийн
арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд тэд орон нутгийн уурхайн сэтгэлгээнээс
салж, салбарын тэргүүлэх уурхайн удирдах ажилтнуудын түвшинд хүрч ажиллах
болсон юм.

Тус уурхайд хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээний нэг нь “Нүүрс хатаах
үйлдвэр, конвейерийн тээврийн иж бүрдэл” байлаа. Монголд анх удаа 2.0 км урт
конвейерийн тээврийн системийг ашиглалтад оруулсан ба уурхайн дотоодын
нүүрс тээврийн зардлыг 35.0%-иар бууруулах боломжийг бүрдүүлсэн юм. Харин

72

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Нүүрс хатаах үйлдвэрийг миний дараагийн удирдлагууд шалтаг хэлж /улс төрийн
зорилготой/ ажиллуулахгүй зогсоосоор байгаад уулын ажлын технологийн
томоохон аваарь гаргаж хөрсний гулсантад оруулан бүрмөсөн хааж авсан юм.

2013 онд ажлаа хүлээлгэж өгөхдөө уул технологийн зөрчилгүй, зураг
шиг уурхайг хүлээлгэж өгснөө тодхон санаж байгаа бөгөөд одоогийн
байдлыг харвал мэргэжлийн бус хүмүүс /тухайн тохиолдолд цагдаа/ уул
уурхайн салбарыг хэрхэн богино хугацаанд унагаж болдогийн жишээг
хараад ихээхэн харамсаж суудаг юм.

Би 1996-2004 оны хооронд Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгчөөр
сонгогдон ажилласан. Энэ хугацаанд МХХ-г Олон улсын хоккейн холбооны
гишүүнээр элсүүлж тус холбооноос зохион байгуулж байсан уралдаан тэмцээн,
сургалт семинар, тусгай хөтөлбөрт Монголын хоккейчид, багш, дасгалжуулагч,
нарыг хамруулах боломжтой болсон юм. Мөн хоккейн спортын материаллаг
баазыг бэхжүүлэх, тамирчдыг хувцас, хэрэгслээр хангах асуудлыг үндэнд нь
шийдвэрлэсэн. Монголын хоккейчид ОХУ, БНХАУ, Тайланд, БНСУ, Шинэ Зеланд,
Япон улсад зохиогдсон Олн улсын болон Азийн өвлийн тогтлолтод амжилттай
оролцож байсан.

Түүнчлэн 1999-2003 онд МҮОХ-ны гишүүнээр сонгогдон ажилласан ба 2004
онд Хоккейн спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ “Алтан
Очир” одонгоор шагнуулж байлаа.

Мөн 1996 онд хэсэг нөхдийн хамт Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж
буй аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, салбарын
талаар төрөөс явуулж буй бодлогод нөлөөлөх зорилго бүхий “Монголын нүүрс
ассоциаци” ТББ-ыг санаачлан байгуулсан.

Миний бие 2000 онд МАХН-д гишүүнээр элсэж, 2000 оны УИХ-ыг сонгох
сонгуулиаар нийслэлийн Налайх-Багануур дүүргийн 60 дугаар тойрогт МАХН-
аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. УИХ-ын гишүүнээр
ажиллаж байхдаа 3 хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлсэн. УИХ-ын
22 Ажлын хэсэгт орж, 6 Ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан.

Тэдгээрээс “Эрчим хүчний тухай” хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж
2001 онд батлуулсан бөгөөд энэ хууль гарснаар Эрчим хүчний салбарыг зах
зээлийн эдийн засгийн харилцаанд бүрэн шилжүүлэх, салбарын аж ахуйн
нэгжүүд бие даан ажиллах, өрсөлдөөнд оролцох нөхцөл бүрдэж, салбарын
санхүү, эдийн засгийн байдал сайжрах үндэс суурийг тавьсан юм.

Би 1982 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат Ж.Туяатай гэр бүл
болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхнэр Ж.Туяа нь Свердловск хотын Уул уурхайн
дээд сургуулийг Өрмийн технологич инженер, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр
тус тус төгссөн. 1986 оноос Багануурын нүүрсний уурхайд Уулын диспетчер
инженер, ҮЭХ-ны зааварлагч, дарга, 2000 оноос ЭХГУУҮЭХ-ны Нарийн бичгийн
дарга, “Шивээ-Овоо” ХК-ийн Хуулийн зөвлөх, 2013 оноос Монголын Хуульчдын
Холбооны хүний нөөцийн мэргэжилтээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт
гарсан.

73

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Би 30 гаруй жил уул уурхайн салбарт ажиллахдаа салбарын өнөөгийн
байдал, цаашдын хөгжлийн асуудлаар судалгаа хийж, санал боловсруулан
зарим тодорхой төсөл арга хэмжээг удирдан зохион байгуулж хэрэгжүүлсэн
байдаг. Эдгээрийн заримаас товч дурдвал:

1. Багануурын нүүрсний уурхайн техник технологийн шинэчлэлийн төсөл,
төслийн ТЭЗҮ, Захиалагч нь Дэлхийн банк, 1995 он.

2. Багануурын нүүрсний уурхайн өнөөгийн байдал, техник технологийн
өөрчлөлтүүд, цаашид авах арга хэмжээ, хөрөнгө оруулалтын санал, үр
ашгийн тооцоо. Захиалагч нь “Айвенхоу майнз” ХХК, 2005 он.

3. Монголын нүүрсний борлуулалтын зах зээл, гадаад болон дотоод хүчин
зүйлийн нөлөөллийн судалгаа. Захиалагч нь ТӨХ, 2009 он.

4. Эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлж байгаа нүүрсний үнийг
индэксжүүлэх шаардлага ба аргачилал. ЭХЗХ, 2013 он.

5. Чийглэг ихтэй хүрэн нүүрсийг хатаах замаар илчлэгийг нь дээшлүүлэх
арга технологи, нүүрс хатаалтын тоног төхөөрөмжийн судалгаа. “Шивээ-
Овоо” ХК, 2010 он.

6. Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд нүүрс хатаах үйлдвэр, конвейерийн
тээврийн систем нэвтрүүлэх төсөл, “Шивээ-Овоо” ХК, 2010 он.

7. Ил уурхайн хөрс хуулалтад авто болон конвейерийн тээврийн хосолсон
систем нэвтрүүлэх төсөл. “Шивээ-Овоо” ХК, 2011 он.

8. Ил уурхайн гүний ус шүүрүүлэлтийг эрчимжүүлэх /нүүрсний пластад
тэсэлгээ хийж ан цавыг нэмэгдүүлэх замаар/, зардал хэмнэх аргачилал,
туршилтын үр дүн. “Шивээ-Овоо” ХК, 2012 он.

9. Хүрэн нүүрсийг дулааны аргаар боловсруулах замаар утаагүй шахмал
түлш үйлвэрлэх төсөл. Төгрөгнуурын орд, Ховилын уурхай, 2013 он.

10. Шивээ-Овоогийн уурхайг түшиглүүлэн барих 750 МВт-ын хүчин чадалтай
Цахилгаан станцын төслийн ТЭЗҮ, Нүүрсний хангамж ба нийлүүлэлт,
Английн IM POWER LLC, “Эрчим инженеринг” ХХК, 2013 он.

11. Хүрэн нүүрсийг дулаан аргаар боловсруулах замаар хагас кокс, шатамхай
хий, нүүрсний давирхай гарган авах, тэдгээрээр эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, экспортод гаргах боломж, судалгааны ажил, “Монрок” ХХК,
2016 он.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Уул уурхайн аж үйлдвэрийн салбар улсын
эдийн засгийн голлох салбарын нэг, гадаад зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд
хүртлээ хөгжиж ирлээ. Гэхдээ энэ салбарт шийдвэл зохих асуудлууд, алдаа
оноо байсаар байна. Тэдгээрийг засаж сайжруулах талаар цөөн саналаа
илэрхийлэе.

Салбарын удирдлагын бүтэц, зохион байгуулалт. Уул уурхайн
салбар төрийн бодлогыг хэрэгжүүлэх өөрийн яамтай байгаа боловч салбарын
зарим асуудал яамнаас гадуур зохицуулагдаж байгааг засах шаардлагатай.
Тухайлбар эрчим хүч үйлдвэрлэх болон экспортод гаргах нүүрсний асуудлыг
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцаж байгааг зогсоож бодлогын яаманд
шууд хариуцуулах саналтай байна. Ингэснээр тухайн уурхайнуудын техник
технологи, хүний нөөц, санхүү эдийн засаг, үнэ тариф гэх мэт олон асуудлыг

74

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

мэргэжлийн яам нэгдсэн бодлогоор удирдан зохицуулах боломжтой болж улс
төрийн хамаарал багасаж, салбар илүү их хурдтай хөгжих болно.

Салбарын бүтээгдэхүүний үнэ тарифийн асуудал. Ялангуяа эрчим
хүчний нүүрс олборлож байгаа нүүрсний уурхайнуудын нүүрсний үнэ тарифийн
асуудлыг төрийн оролцоотой зохицуулж байгааг зогсоож, бүрэн чөлөөлөх
шаардлагатай байна. Харин Эрчим хүчний салбар нь улсын нийт ард иргэд, аж
ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шууд хамааралтай салбар учраас
эрчим хүчний үнэ тарифийг Төрөөс зохицуулж байх шаардлагатай. Эрчим хүчээ
алдагдалтай үнээр борлуулах болон төрөөс ард иргэдэд хөнгөлөлт үзүүлэх
тохиолдолд алдагдал болон хөнгөлөлтийг Улсын төсвөөс олгож байхаар
шийдвэрлэх нь зүйтэй. Ингэснээр олон жил Эрчим хүчний салбарыг дагаж
уналтад орж ирсэн дотоодын нүүрсний салбарыг аврах боломжтой болно.

Төрийн өмчийн компаниудын хувьчлалын асуудал. Сүүлийн үед Төрийн
өмчит компаниудыг хувьцаат компани болгох, эсвэл хувьцаат компаниудын
төрийн өмчийн хэсгийг багасгаж хувьчлах замаар ард иргэдийн хяналтыг
сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх асуудал хүчтэй яригдаж эхлээд байна.
Хэдийгээр төрийн өмчийг хувьчлах ерөнхий бодлого нь зөв боловч Хөрөнгийн
биржээр дамжуулан хувьцаа гаргаж хувьчлах нь 90-ээд оны дундуур явагдсан
өмч хувьчлалаас ялгаагүй бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр дээр тархан
амьдардаг хувьцаа эзэмшигч ард иргэдийн тавих хяналт сайжирч, компаниудын
ашиг орлого нэмэгдэнэ гэсэн хоосон мөрөөдөл биелэх боломжгүй болох нь
өмнөх хувьчлалын үр дүнгээс шууд харагдаж байдаг билээ.

Иймд өмч хувьчлалыг явуулахдаа “зөвхөн тухайн компанийн ажиллагсдад
болон тухайн салбарын ажилтнуудад /яам, агентлагийн/ хяналтын багцыг
хувьчлах” замаар шийдвэрлэх нь ихээхэн үр дүнтэй болно гэж үзэж байна.
Учир нь тухайн компани дээр юу болоод байгаа талаар компанийн ажиллагсад
болон салбарын удирдах ажилтнууд маш сайн мэдээлэлтэй байдаг, нэгэнт тэд
хяналтын багцыг барьж байгаа тул хувьцаа эзэмшичдийн зөвлөл байгуулж,
төлөөлөгчөө сонгож, ТУЗ-д оруулж, тэднээрээ дамжуулан компанийн дотоод
үйл ажиллагаанд мэргэжлийн өнцгөөс оролцож хяналт тавих боломж бүрдэх ба
компанийн Удирдлагын асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болох юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудал.
Төрөөс ашигт малтмалын талаар баримтлах бодлогын хүрээнд хувийн
компаниуд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг журмын дагуу авч,
жил бүр оногдсон төлбөрийг төлж явдаг. Гэтэл хайгуулын болон ашиглалтын
үйл ажиллагаа явуулах болохоор орон нутгийн болон иргэний нийгмийн
байгууллагууд ажлыг нь зогсоох, саатуулах төрөл бүрийн арга хэмжээ явуулж
ихээхэн хүндрэл учруулдаг. Гэтэл төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа Уул
уурхайн яам, лиценз олгож байгаа АМГТГ лиценз эзэмшигч нарын эрх ашгийг
хамаалах талаар юу ч хийж чадахгүй байна.

Иймд хууль тогтоомж, дүрэм журмыг өөрчлөх замаар нэгэнт лиценз олгогдсон
бол түүний дагуу үйл ажиллагаагаа явуулах нөхцөл болоцоогоор нь хангаж
өгөх шаардлагатай. Харин тухайн ашигт малтмалын ордыг олборлуулахгүй гэж
байгаа бол анхнаасаа хайгуулын лиценз олгохгүй байхаар зохицуулах хэрэгтэй.

75

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧИМЭДИЙН БАТАА

Геологи, уул уурхай, эрчим хүчний
салбарын ахмад санхүүч

Уул уурхайн салбарын санхүү нягтлан бодох
бүртгэлийн түүхэн замналаас

ДУРСАМЖ БОДРОЛ

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Санхүү, эдийн засгийн техникум,
МУИС-ийг төгссөн. Аж үйлдвэрийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч
мэргэжилтэй, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, аудитор.

1966-1971 онд Хөвсгөл дахь Геологийн удирдах газар, Монгол-
Чехославакийн Эрдэнэтийн Овооны геологийн ангид ерөнхий нягтлан бодогч,
1975-1988 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 1988-
1994 онд Улаанбаатар хотын IV Цахилгаан станцад ерөнхий нягтлан бодогч,
1994-2007 онд Монгол-Оросын хамтарсан ”Монголросцветмет” нэгдэлд ерөнхий
нягтлан бодогч, 2007-2011 онд Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн
Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт гэрээт ажилтан, 2011 оноос хувийн
хэвшлийн байгууллагад тус тус ажилласан туршлагатай.

Монгол Улсад уул уурхайн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөн цаг үеэсээ
эхлэн тус салбарын санхүүгийн албаныхан ЗХУ /хуучин нэрээр/-ын өндөр
мэдлэг, дадлага туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан.
Монгол орны эрдэс баялгийг нээж илрүүлэх, нөөц тогтоох, олборлож ашиглахтай
холбогдсон бүхий л санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гардан
гүйцэтгэж ажиллахад Зөвлөлтийн нягтлан бодогч нараас их зүйлийг суралцаж
хамтран ажиллаж байсан, уул уурхайн аж үйлдвэрийн салбарын санхүүгийн
буурал түүхийг бүтээлцсэн санхүүч нягтлан бодогч нарыгаа дурсаж хүндэтгэхийг
хичээлээ. Нягтлан бодох бүртгэлийн түүхэн үеийн хөгжлийн тойм:

Богд хаант төр байгуулагдсан өдрөөс эхлэн төрийг бат төвхнүүлж, түмэн
олноо жаргаахад хөрөнгө баялгийг арвижуулах нь нэн чухал боловч тайж
язгууртан болон түмэн ардынхаа бичиг эрдмийг дэлгэрүүлэх, олсон, зарсанаа
оновчтой болгох нь түүнээс чухал хэмээх бодлогоор ажилласан нь яахын
аргагүй түүхэн үнэн ажээ.

76

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1. Хувьсгалаас өмнөх үе

2. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе

• Энгийн болон давхар бичилтийн үе 1921-1940 он
1941-1960 он
• Мемориал ордерийн үе 1961-1990 он

• Журнал ордерийн үе 1991-2001 он
2001-2011 он
3. Зах зээлийн эдийн засгийн үе 2011 оноос өнөөг хүртэл.

• Эхлэл үе

• Өрнөл үе

• Шилжилтийн үе

Манай геологи, уул уурхайн салбарын санхүү бүртгэл тооцооны ажилд
зөвлөлтийн хүмүүс ажиллаж дадлагажуулан сургаж байсан түүхэн үе байсан.
Энэхүү түүхэн хөгжлийн алтан үе бол 1960-1990 он буюу ЗХУ-ын нягтлан бодох
бүртгэлийн журнал ордеийн системийг авч хэрэгжүүлсэн он жилүүд байлаа.
Монголын геологи, уул уурхай, түлш эрчим хүчний салбарын санхүү нягтлан
бодох бүртгэлийн албыг хашиж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан миний
мэдэх эрхэмүүдийг мартаж болохгүй.

Н.Мандаахүү, Б.Дэмбэрэл, Ж.Жагжаа, Г.Дорж, А.Баасанжав, Н.Ванчин,
Ч.Лхагваа, Т.Балжинням, Ц.Нямбуу, Ч.Батаа, С.Аюур, Ж.Халзанбанди нар
болон хоёр яам салж, нийлж байхад Х.Гончиг, Ө.Гүржав, З.Хаянхярваа,
Д.Амгалан нар хариуцан ажиллаж байв. Уул уурхайн салбарын Өнгөт металлын
чиглэлээр ажиллаж байсан Чоногол, Түмэнцогт, Бүрэнцогт, Бэрх, Их-Хайрхан,
Хэнтий аймгийн Цэнхэрмандалын Баян модны цагаан тугалганы уурхай,
“Совмонголметалл” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Зүүн баяны нефтийн үйлдвэр
зэрэг байгууллагууд хамрагдах бөгөөд зөвлөлтийн хүмүүстэй хамтран ажиллаж
байсан юм. Зүүнбаяны нефтийн үйлдвэрт ажиллаж байсан Ерөнхий нягтлан
бодогчдоос Ж.Дамиран, н.Ванчин, Ч.Лхагваа, н.Дамдинсүрэн, Ж.Ядамсүрэн,
н.Мигдорж, н.Цагаан нарын дадлага туршлагатай нягтлан бодогчдоос
Ч.Лхагваа, н.Ванчин нар ТЭХГЯ-ны Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн
даргаар, Ж.Дамиран “Совмонголметалл” нийгэмлэгийн нягтлан бодохын
дамжаа (ФЗО) төгссөн ба ажил хөдөлмөрөөрөө шалган 1965 онд Нягтлан бодох
бүртгэл, санхүүгийн улсын анх дугаар зөвлөлгөөнд оролцож байжээ.

Уул уурхайн үйлдвэрүүдийн анхны эдийн засагчаар Номтын Даваа,
н.Цэдэндамбаа н.Догсом, Ж.Дашдорж, Ц.Дагдан нар, 1980-аад онд хамтарсан
үйлдвэрт С.Аюур, Т.Балжинням, Ц.Нямбуу, н.Пүрэвдорж, Г.Чунт, Д.Чимэддорж,
Л.Буд, н.Сандаг, н.Ядамсүрэн, н.Пүрэвбат, Ж.Машбат, А.Болормаа, Ц.Цэдэн-
Иш, Т.Болд, О.Баярсайхан, С.Тунгалаг, Б.Нарантуяа, И.Ганцэцэг, Ж. Бадрах
нар ажиллаж байв.

“Монголросцветмет” нэгдэлд ЗХУ-ын гавьяат эдийн засагч Олег
Алесандрович Бич гэдэг өндөр мэдлэгтэй эдийн засагч ажиллаж байлаа.

77

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Толгойтын алтны үйлдвэрт 17 жил ЗХУ-ын иргэн ерөнхий нягтлан бодогчоор
ажиллаж байсныг бодоход бодлогоор ажиллуулж байсан байх аа.

1494 онд Италийн шилдэг математикчдийн нэг Лука Пачиола “Арифметик,
геометрийн дүн, пропорц харьцааны тухай сургаал” номоо нийтлүүлсэн байна. Үүнд
нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн давхар бичилтийн дүрмийг тодорхойлсон байна.
Фабио Беста (1845-1923) Нягтлан бодох бүртгэл эдийн засгийн хувьд аж ахуйн хяналтын
хэрэглүүр болж, эд хөрөнгийн хөдөлгөөнийг захирах, удирдах, хяналт тавих үйл явцыг
судалдаг гэж үзэж байжээ. Харьковын их сургуулийн математикч Александр Павлович
Рудановский (1863-1934) Нягтлан бодох бүртгэлийн арга гэдэгт: бүртгэх, системчлэх,
тохируулах, үнэлэх зэрэг танин мэдэхүйн хэрэглүүрийг оруулж байв. Бүртгэх гэдэг нь
хамгийн өргөн дэлгэрсэн НББ-ийн уламжлалт арга юм. Системчлэх гэдэг нь НББ-ийн
дансдыг бий болгох дүрэм журам юм.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 1970-аад оны дунд үеэс ЗХУ-
ын нягтлан бодогч нар анхлан ажиллаж эхэлснээс хойш 40 гаруй жил болж
байна. А.Ч.Цой, В.И.Фрезе, Н.М.Васельчинко, Р.Ю.Юшков, В.М.Патанов нар
ажиллаж байсан ба 2015 оны үед н.Сүхбат нэг хэсэг хугацаанд ажилласан.
Монголын талаас Г.Галбаатар, н.Төмөрбат, Х.Хандсүрэн, Д.Нансалмаа нар
1979 онд илгээлтээр очиж ажилласнаас хойш 30 шахам жил ажиллаж байсны
дээр Д.Пүрэвсүрэн 2015 оноос ажилласан байна. “Эрдэнэт Үйлдвэр” бол
төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэл тооцоог
нэвтрүүлэх талаар төрөлжсөн, ихээхэн амжилттай ажиллаж байгаа, Монголдоо
загвар байгууллага болж чадсан туршлага авахуйц зууны манлайлагч үйлдвэр
юм. Уул уурхайн томоохон үйлдвэр бол залгамж халаагаа бэлтгэдэг боловсон
хүчний арвин нөөцтэйгээр онцлог юм. Тухайлбал: Монголросцветмет нэгдэлд
ажиллаж байсан Х.Бадамсүрэн, Ю.А.Чертков, Б.А.Кутлин, Ц.Даваацэрэн,
Д.Даваасамбуу, Г.Ёндон, Н.Батцэнгэл, Н.Баттулга, Хажуу-Улааны ерөнхий
нягтлан бодогч В.И.Фрезе, Бэрхийн үйлдвэр, нэгдлийн орлогч нягтлан бодогч
Н.В.Васельченко, Г.Пүрэвсүрэн, баяжуулагч инженер Ж.Бамөнх, н.Доржгарам,
н.Сүхээ гэх мэт олон удирдах ажилтан Эрдэнэт Үйлдвэрт томилогдон
ажилласан байна.

Уул уурхайн салбарын удирдах ажилтнуудаас Ш.Отгонбилэг,
Х.Бадамсүрэн нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ч.Ганзориг төрийн
соёрхол, Д.Рэнчинханд, Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу, Д.Амгалан, Б.Далай,
З.Төмөрбаатар, Г.Дорж, Д.Адьяа, Я.Пүрэвээ, Б.Шатар нар Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан, Д.Болдбаатар, Г.Галбаатар, Ц.Дагдан, Ж.Халзанбанди нар
Гавьяат эдийн засагч цол хүртсэн байна.

Түүнчлэн Монголболгарметалл, Монголчехославакметал үйлдвэрийн
ерөнхий нягтлан бодогч Н.Содномрэнцэн, П.Пэлжид, Бэрхийн уулын
үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч Л.Лувсандорж, Ш.Хэрлэнчимэг,
Бүрэнцогтын уулын үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч н.Цүлтэм, Я.Молотов,
Модотын цагаан тугалганы ерөнхий нягтлан бодогч н.Сэрээнэн, н.Галина, Их
хайрханы уулын үйлвэрийн ерөнхий нягтлан бодогч О.Пагван, А.Цэрэндаш,
Монголроцветмет нэгдлийн ерөнхий нягтлан бодогч Ч.Лхагваа, Ч.Батаа,

78

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Д.Баярбат, ерөнхий нягтлан бодогчийн орлогч Д.Логашево, В.П.Манько,
З.И.Ивашенко, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан
бодогч Г.Оюун, Б.Мөнхбаяр, Толгойтын алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан
бодогч Г.Хишигмаа, Өргөний уулын үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч
С.Тунгалаг, Айрагийн уулын үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч н.Баадуу,
Р.Буд, Адуунчулууны нүүрсний уурхайн н.Бүрнээбазар, н.Ренчин, С.Алексей,
Э.Цүлтэмсүрэн, М.Цагаан, Б.Энхбаатар, Багануур ХК-ийн ерөнхий нягтлан
бодогч Г.Даваасүрэн, Н.Цэрэнпил, Б.Цэрэн, Г.Равдан, П.Алтанхуяг, Шивээ Овоо
ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Батхүү, Ч.Чойжамц, Н.Цэрэнпил, Б.Адилбиш
нарын хөдөлмөрийг хүндэтгэн дурсч номын сувраганд мөнхлөхийг хичээлээ.

Нягтлан бодогчдын дундаас “Журнал-ордер” хэмээх нягтлан бодох бүртгэлийн
анхны гарын авлагыг зохиосон Санхүү банкны тэргүүний ажилтан Ө.Ганхуяг /Ардын
хянан шалгах хорооны 1-р орлогч дарга, төрийн сайд асан/, Сүхбаатар аймгийн Онгон
сум, нэгдлийн ерөнхий нягтлан бодогч Р.Гомбо нарт Хөдөлмөрийн баатар цол олгосон
байдаг юм. Аж үйлдвэрийн комбинатын ерөнхий нягтлан бодогч Н.Сүрэнхорлоо нягтлан
бодогч дундаас АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Ч.Лхагваа, Ж.Халзанбанди нар
Уул уурхай, эрчим хүчний нягтлан бодох бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааны шинжилгээ,
Ж.Халзанбанди, Ч.Батаа нар Эрчим хүч, эрдэс баялгийн баялгийн эзэд гэсэн 1, 2 боть
номыг залгамж халаа хойч үедээ бичиж үлдээжээ.

Уул уурхайн үйлдвэрүүдийн нягтлан бодох бүртгэл тооцоо ямагт эмх цэгцтэй,
тэнд ажиллаж байгаа байгаа нягтлан бодогч нар мэргэжлийн өндөр дадлага
туршлагтай чадварлаг хүмүүс байсан. Ялангуяа бүтээгдэхүүний таваарын
балансыг гайхамшигтай сайхан зохиодог, уул уурхайн өртөг зардлыг маш
нарийн бүртгэж тооцдог, арвилан хэмнэлт, аж ахуйн дотоод тооцоог нэвтрүүлж
ашиг үр дүнгээсээ шагнал урамшуулал хүртдэг байсан. Балансын комиссын
хурлыг хамт олноороо хэлэлцэж ажлын ололт амжилтыг тодорхойлдог байлаа.
Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрт нягтлан бодох бүртгэлийг хөтлөх
аргачилсан заавар журмыг Сангийн яамны мэргэжилтэн Г.Лутдоржтой хамтран
боловсруулж орос хэлээр ном болгон хэвлүүлж байлаа. Энэхүү номоо саяхан
Бэрхийн уурхайн далд уурхайн музейд түүх болгон хадгалууллаа. Тухайн
үедээ ерөнхий (ахлах) нягтлан бодогчдын ажиллах дүрмийг Сайд нарын
Зөвлөлийн тогтоолоор баталж, ажилд томилох, чөлөөлөх асуудлыг яамны
сайдын тушаалаар шийдвэрлэж өндөр шаардлага, хариуцлага хүлээлгэдэг
байжээ. 1990 оноос хойш уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай
компаниуд олширч олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлж
ажилладаг боллоо.

1990 оноос хойш зах зээлийн эдийн засгийн шилжилтийн нөхцөл байдалд
тохируулан Монгол Улсын санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд
нягтлан бодох бүтгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх нүсэр их ажлыг
Сангийн яам, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт их, дээд сургуулийн
эрдэмтэн багш нарын оролцоо хүчин чармайлалтаар зохион байгуулж одоо
олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг бүрэн нэвтрүүлж, нягтлан
бодох бүртгэл, аудитын хуультай болж, цахим систем программ дээр ажиллах
чадвартай олон мянган мэргэшсэн нягтлан бодогч нар ажиллах болжээ.

79

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Нягтлан бодох бүртгэл (НББ) нь бичиг, тоо бодлогын хөгжилтэй нягт холбоотой
учир манай улсын бүртгэл тооцооны хөгжил нь уйгаржин монгол бичиг үүссэнтэй нягт
холбоотой Эртний монголчууд тооны ухаанд гаргууд байсны нэг жишээ нь тооны нэрүүд
билээ.
7 оронтой бол сая, 9 оронтой бол дүнчүүр, 10 оронтой бол тэрбум, 13 оронтой бол
их наяд 34 оронтой бол эрхэт, 42 оронтой бол бэлгэ тэмдэг, 60 оронтой бол тоолшгүй,
67 оронтой бол сэтгэшгүй гэх мэтээр нэрлэж (1-9) дан тоо, (10-59) давхар тоо (60-67) их
тоо гэж ангилдаг байжээ.
Монгол Улсын нам төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал гуай тухайн үедээ сургаж
хэлсэн үгнээс ...”Нягтлан бодох бүртгэл, тайлан нь аж ахуйн үйл ажиллагааг тусган
харуулах толь байх ёстой. Энэ төрийг хиргүй тунгалаг байлгах үүрэг нягтлан бодогч
нарт ногдоно”. Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач байж
социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч байх ёстой.

Монгол Улсад уул уурхайн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд материаллаг
баялгийг үйлдвэрлэгч аж ахуйн үйл ажиллагааг бүртгэж тооцох, дүн шинжилгээ
хийх, удирдах, хянах, үр ашиг тооцох, улс орон нутгийн төсвийн бааз суурийг
бүрэлдүүлэх, үндэсний орлогыг арвижуулан бэхжүүлэхэд тэнд ажиллаж байсан
санхүү нягтлан бодогч, эдийн засагчдын хөдөлмөрийг үнэлэн хүндэтгэж байна.
Уул уурхайн аж үйлдвэрт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн
уурхайчиддаа 100 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт
бүтээл эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

80

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

НЯМЦЭРЭНГИЙН БАТБОЛД

“Монголын далд уурхайн музей, сургалт
судалгаа, аялал жуулчлалын төв”

төслийг хэрэгжүүлэгч нэгжийн захирал

Нямцэрэнгийн Батболд миний бие нь ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн
дээд сургуулийн Уул уурхайн факультетад “Далд уурхайн ашиглалтын
инженер“ мэргэжлийг эзэмшиж, 1985 оноос уул уурхайн салбарт Бэрхийн уулын
үйлдвэрийн Дэлгэрхааны гүний уурхайд нэвтрэгч-өрөмдөгчөөр ажлын гараагаа
эхлүүлж, 100 жилийн түүхт уул уурхайн салбарт өнөөг хүртэл өөрийн мэдлэг,
чадвараа зориулж, ажиллаж, амьдарч ирсэндээ баяртай байна.

Бэрхийн уурхайд өрөмдөгч нэвтрэгчээс Гүйцэтгэх захирал хүртэл 21 жил
ажилласан бөгөөд 2006-2012 онд “Чинхуа-МАК Нарийн сухайт” ХХК-ийн Тэргүүн
дэд захирал, ерөнхий инженерээр, 2012-2015 он “Галакси майнинг” ХХК-ийн
дэд захиралаар, 2015-2019 онд “Этоллмайнинг” ХХК-ийн захирлаар, 2019
оноос Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын
төв төслийн нэгжийн захиралын үүргийг гүйцэтгэж, уул уурхайн салбартаа 38
дахь жилдээ ажиллаж байна.

68 жилийн түүхтэй Бэрхийн уурхай нь улс орон зах зээлийн системд
шилжих эдийн засгийн нэн хүндрэлтэй үеийг даван туулж, “Бэрх уул” ХК болон
өөрчлөгдөн зохион байгуулагдаж, хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэсний үр
дүнд 2.6 сая тонн өндөр агуулгатай жоншны нөөц батлуулсан нь ирээдүйн их
уурхайн сэргэн мандалтын эхлэл болсонд баяртай байдаг юм.

Миний бие “Монголсовцветмет” нэгдэлд 1990-1993 онд зураг төслийн гүний
уурхай хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Хажуу-Улааны
гүний уурхайн гүнзгийрэлтийн зураг төсөл, Хамар-Усны ил уурхайн зураг төсөл,
Хар-Айрагийн Бужгарын ил уурхайн зураг төсөл, Өргөний уурхайн V хүдрийн
биетийн ТЭЗҮ, Бор-Өндөрийн Адагийн ордыг ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ,
Бэрхийн Дэлгэрхааны ордын “Агааржуулалт”-ын босоо амны зураг төсөл,
Хөлийн холбоо ордын “Хайгуул”-ын босоо амны зураг төсөл, Бага-Хангай,
Хашаат худагийн нүүрсний ордуудын ТЭЗҮ, Өмнөговь аймгийн Номгоны Хар
морьтын цагаан тугалганы ордын зураг төсөл гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн
уул уурхайн салбарынхаа хөгжилд өөрийн мэдлэг, чадвараа зориулж бага ч
гэсэн хувь нэмэр оруулсан гэж боддог.

81

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Чинхуа-МАК Нарийнсухайт” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, Ерөнхий
инженерээр 2006-2012 онд ажиллах хугацаандаа тус компаний Монгол улсын
Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ний хэрэгжилтэд
онцгой анхаарал хандуулан ажилласны үр дүнд 2006 онд Шивээ-Хүрэн-Гурван
тэс-Овоот чиглэлийн 112 км урттай 35 кВт-ын ЦДАШ, дэд станцыг барьж Гурван
тэс сум, Овоотын отрядыг цахилгаан эрчим хүчээр хангасан, 2008 онд Гурван
тэс суманд Хүүхэд залуучуудын соёл спортын төвийн барилга, 2010 онд Шивээ-
Хүрэнгийн боомт Нарийн сухайтын уурхайг холбосон 56 км хатуу хучилттай
автозам, 2012 онд “Чинхуа-МАК Нарийнсухайт” ХХК-ийн 150 ортой ажилчдын
байр, захиргаа үйлчилгээний цогцолборыг тус тус барьж ашиглалтанд оруулсан.
Ажиллах хугацаандаа технологийн процессыг оновчтой болгон, хөдөлмөр
зохион байгуулалтыг сайжруулснаар жилд олборлож, борлуулах нүүрсний
хэмжээг 1.5 сая тоннд хүргэн улсын төсөв бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр
оруулж байв.

“Галакси майнинг” ХХК-д 2012-2015 онд Дэд захирлаар ажиллах
хугацаандаа Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Ногцог толгойн мөнгө-
зэсийн ордын хүдрийн биетийг илрүүлэх хайгуулын ажлыг зохион байгуулж
хүдрийн бодитой болон боломжтой (В+С) нөөцийг 12934.4 мян. тн, үүнээс 15.87
г/т-ын дундаж агуулгатай мөнгийг 207.24 тн-оор, 1.03% дундаж агуулгатай зэсийг
133.128 мян.тн-оор тооцоолон ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн нөөцийг
ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “ Этоллмайнинг
“ ХХК-ийн захирлаар 2015-2019 онд ажиллах хугацаандаа “ Монголросцветмет”
ТӨҮГ-ын Шижир алтны ил уурхайн нөөцийг драгаар ашиглах ТЭЗҮ, Бор-
Өндөрийн уурхайн 507 блокийг далд аргаар ашиглах ТЭЗҮ, Нарийн сухайтын
нүүрсний ордын Хүрэн толгойн уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулан Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байлаа.

Дэлхий даяар байгаль орчин, хүрээлэн буй орчны асуудал нэн
тулгамдсан асуудал болоод байгаа өнөө үед уул уурхайн салбар хөгжсөн
бүх орнууд уурхайн хаалт, эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийг
гүйцэтгэж хаалтын менежментийн төлөвлөгөөний дагуу ашиглаж
дуусгасан уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уурхай дагасан хот,
тосгоны иргэдэд шинэ ажлын байр бий болгох чиглэл баримтлах болжээ.

Монгол орны өнөөгийн эдийн засгийн гол тулгуур болж, улсын төсвийн
ихэнх хувийг манай уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг боловч үйл
ажиллагаа нь экологийн системийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах аюул
учруулж, байгаль орчинд таагүй нөлөө үзүүлэх эрсдэл байнга хамт яригддаг
тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн
салбар хөгжиж ирсэн 100 жилийн хугацаанд 200 гаруй орд газрыг ашиглан
байгаль орчны нөхөн сэргээлт, хаалт огт хийлгүйгээр орхисон судалгаа байдаг
бөгөөд одоо шинээр 234 ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулан байгаль
орчныг доройтуулсаар байна. Цаашдаа ашиглалтын үйл ажиллагаа явуулж
байгаа эдгээр ордыг “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг шиг орхисоор байх
уу, эсвэл дэлхийн жишгээр уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх үү гэсэн асуудал

82

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нэн чухал болоод байна.

Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга
хийгдэж байгаа энэ цагт Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс Монгол улсад уурхайн
хаалт, нөхөн сэргээлт, эдийн засгийн эргэлтэнд оруулах жишиг бий болгох
зорилгоор “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын
төв” төслийг санаачлан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар
сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн уг төслийг хэрэгжүүлэх шийдвэр
гаргасан. Миний бие Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал
жуулчлалын төв төслийн нэгжийн захиралаар 2019-2022 онд томилогдон
ажиллаж, Монгол Улсад уул уурхайн хаалтын менежментийн жишиг тогтоох,
хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн салбарын
мэргэжлийн боловсон хүчин, оюутан, залуучуудын сургалт судалгааны бааз,
аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан техник
эдийн засгийн үндэслэлийн дагуу зохион байгуулж байна.

Монгол Улсын урт хугацааны үзэл баримтлал Алсын хараа-2050, Засгийн
газрын 2020-2024 мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх
чиглэл болгон хөгжүүлэхээр тусгасан бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх
үндсэн чиг үүргийн хүрээнд “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын
MR 500-SR 10, 20, 30, 40 гэсэн аялал жуулчлалын маршрутад “Монголын
далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” багтсан нь
монголын уурхайн түүхийг сурталчлан таниулах дэлхийн жишигт нийцэх бүтээн
байгуулалт болж байгаагаараа онцлогтой.

Уг төслийн хүрээнд далд уурхайн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг
улсын болон хувийн их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын оюутан
сурагчдад үйлдвэрлэлийн дадлага хийх сургалтын бааз, тодорхой
мэргэжлүүдээр мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэсэлгээний болон
геотехникийн судалгаа хийдэг судалгаа шинжилгээний төв байгуулагдаж,
Бэрх хотын 3000 гаруй иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон
эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ханган орон нутгийн
иргэдээс бүрдсэн ажлын байрыг бий болгох юм.

Монгол Улсын өнгөт металлын салбарын анхны далд уурхайн нэг
болох 1954 онд байгуулагдсан Бэрхийн уурхайг түшиглэн Монголын
уурхайчдын түүх, өв соёл, бахархалыг мөнхжүүлэн цаашид хойч
үеийнхэнд сурталчлах, таниулах, уурхайчдын ажил үйлсээр бахархах
үзэл суулгах зорилго бүхий төслийн удирдагчаар томилогдон ажиллаж
байгаадаа урам зориг дүүрэн ажиллаж байна.

Түүхт 100 жилийн ойгоо угтаж төслийн талбайд гадна шугам сүлжээ,
цахилгаан хангамж, өргөх машины барилга угсралт, сургалт судалгааны
төвийн барилгын засвар, өргөтгөл шинэчлэл, төв вентиляторын
барилгын засвар, газрын доорх 810 метрийн урттай сургалтын болон
музейн зориулалт бүхий байгууламжуудын малталт нэвтрэлтийн ажлууд,
дэд бүтцийн болон инженерийн хангамжийн ажлууд, уурын зуухны
барилга, гадна холбоо дохиоллын ажлыг бүрэн хийлгэж, мэдээллийн төв

83

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

болон музейн барилга, гадна тохижилтын ажлыг эхлүүлж, 27 га буюу 653
000 шоо метр эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлж, 45
метрийн гүнд байгуулагдсан музей болон сургалтын штрек, газрын дээрх
эрдсийн музей болон мэдээллийн төвийн барилгын интерьер, заслалын
ажил, далд уурхайн босоо амны өргөх савны лифт, агааржуулалтын
систем, тус төвд суралцагчдын дотуур байр барих төлөвлөгөөт ажлуудыг
2023 онд төлөвлөн, төслийн бүтээн байгуулалтын эхний шатны ажлаар
салбарынхаа түүхт ойд бэлэг барьж байна.

100 жилийн түүхтэй уул уурхайн салбар маань хөгжлийнхөө ид үед ирээд
байгаа энэ үед уурхайчин бид салбарынхаа түүхийг мөнхлөх, нэр хүндийг
өргөх, салбарынхаа хөгжлийг төлөвлөн, техникийн шинэчлэлийг хийж, залуу
үеэ сургаж, мэргэшүүлэх, харилцан туршлагаа солилцох шат дараалсан хэтийн
төлөвлөлтийг хийх шаардлагатай байна.

Үе үеийн уурхайчид, уул уурхайн салбарын ажилтнуудын нөр их хөдөлмөр,
хичээл зүтгэл Монгол улсын маань хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байсан ба
цаашид ч улам өндөр хариуцлагыг үүрэх болно.

Мэргэжил нэгт уурхайчиддаа түүхт ойн мэндийг хүргэж, эх орныхоо хөгжилд их
хувь нэмэр оруулж, яруу алдраа бадрааж явахыг хүсэн ерөөе.

84

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАШБАЛЫН БАТЖАРГАЛ

Шинжлэх ухааны доктор /Sc.D/

Хүвдүүд Мөнх Дашбалын Батжаргал 1939 онд Сэлэнгэ аймгийн Ерөө
суманд төрсөн. ЗХУ-ын Уул уурхайн дээд сургуулийг 1962 онд Уул уурхайн
инженер-зохион бүтээгч мэргэжлээр төгсөж ирээд ажил хөдөлмөрийн гараагаа
Налайхын нүүрсний их уурхайд механикийн туслахаар ажиллан эхлүүлж,
Төмрийн заводод зохион бүтээгч, Аж үйлдвэрийн яам, Түлш, эрчим хүчний
үйлдвэр, геологийн яамдад мэргэжилтэн, Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн
эрдэм шинжилгээ, зураг төслийн институт болон Уул уурхайн хүрээлэнд эрдэм
шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд
захирал, захирал, зөвлөх, шинжлэх ухаан, технологийн төслийн удирдагчаар
тасралтгүй 50 гаруй жил, үүнээс Уул уурхайн хүрээлэнд 39 жил тасралтгүй
ажилласан байна.

Д.Батжаргал нь өөрийн амьдралаа шинжлэх ухаан, судалгааны ажилд
зориулж, манай улсын уул уурхайн салбарт түүний санаачлан удирдаж байсан
зарим судалгаа, зохион бүтээх ажлын үр дүнгээр “Орчин үеийн багаж хэрэгслээр
тоноглосон уулын чулуулгийн судалгааны лаборатори”, “Энгийн найрлагатай
тэсрэх бодисын үйлдвэр”, “Усанд тэсвэртэй тэсрэх бодисын үйлдвэр”, “Нүүрсэн
брикетийн үйлдвэр” байгуулагдсан байна.

Д.Батжаргал нь 1974-1977 онд ЗХУ-ын Москва хотноо аспирантурт
суралцаж, А.А.Скочинскийн нэрэмжит Уул уурхайн хүрээлэнд дэд докторын
зэрэг, 1992 онд Москвагийн Уул уурхайн их сургуульд Техникийн шинжлэх
ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр ЗСБНХУ болон Монгол Улсын шинэ бүтээлийн 22 патент эзэмшиж,
судалгааны ажлынхаа үр дүнд үндэслэн 14 ном, товхимол, 120 гаруй эрдэм
шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийг туурвиж гадаад, дотоодын
хэвлэлд нийтлүүлсэн байна.

Д.Батжаргал нь Монгол Улсын уул уурхайн зураг төсөл боловсруулах ажлын
үндэс суурийг тавилцаж, уул уурхайн зураг төслийн үндэсний инженерүүдийг
бэлтгэж, олон арван шавийнхаа эрдэм шинжилгээний ажлыг удирдан, шинжлэх
ухааны доктор (Sc.D.) 1, техникийн ухааны доктор (Ph.D.) 5-ыг хамгаалуулсан

85

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

багш сурган хүмүүжүүлэгч, профессор байсан бөгөөд тус салбарт ажиллах
хугацаандаа Шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Хөдөлмөрийн
гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль,
Тэргүүний уурхайчин, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын
50, 60, 80, жилийн ойн хүндэт медаль, тав, зургадугаар таван жилийн гавшгайч
цол тэмдэг, “Монгол Улсын шилдэг зохион бүтээгч” зэрэг шагналаар шагнуулсан
байна. Мөн тэрбээр Шинжлэх ухааны академийн Бага чуулганы гишүүн,
Инженерийн ухааны үндэсний академийн гишүүнээр ажиллаж байсан байна.

Түүний дээрх хугацаанд Монгол Улсад хийж, бүтээсэн ажлаас цухас
дурьдахад: тэрбээр уурхайн инженер-механикчийн хувьд “Эрдэнэтийн уулын
баяжуулах үйлдвэрийг байгуулах техникийн зураг төсөл”-д шүүлт хийх Түлш,
эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны ажлын хэсэгт томилогдон ажиллаж,
байгуулагдах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийн засварын бааз уг
төсөлд хэрхэн тусгагдсан байгаа байдалд дүгнэлт өгөх ажлыг гүйцэтгэжээ.
Тэрээр уг асуудалтай танилцаад Ленинградын гипрошахт институтийн
боловсруулсан техникийн зураг төсөлд тус үйлдвэрийн машин механизмын
засварын бааз нь засвар механикийн цех байх бөгөөд томоохон засварыг
ЗХУ-ын Балхашийн уулын баяжуулах үйлдвэрийн засвар-механикийн
завод болон хилийн ойролцоох бусад засварын үйлдвэрүүдээр хийлгэхээр
тусгагдсныг буруу шийдэл гэж үзсэн байна. Энэ саналаа Ажлын хэсгийнхэндээ
танилцуулан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр нь тоног төхөөрөмжийнхөө
болохуйц бүх засварыг дотооддоо хийх цутгуур, засвар-механикийн заводтай
болох тооцоо үндэслэлийг гарган яамны удирдлагад танилцуулж улмаар
монголын талын санал болгон Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг
авч Эрдэнэтийн өнөөгийн цутгуур, засвар-механикийн завод байгуулахад хувь
нэмрээ оруулсан юм. Энэ заводын талаар Монгол Улсын анхны ерөнхийлэгч
П.Очирбат өөрийнхөө “Тэнгэрийн цаг” номын 276 дугаар хуудсанд “...
засварын завод байгуулах асуудлаар инженер механик Д.Батжаргал,
уурхайн тээврийн хослолын талаар Ц.Эрдэнэжав, Лу.Эрдэнээ нар
үнэтэй санал оруулж батлуулаад өөрсдөө тухайн сэдвүүдээр эрдмийн
зэрэг хамгааалцгаасан билээ” гэж үнэлсэн байдаг. Эрдэнэтийн засвар-
механикийн завод нь дэлхийд томоохонд тооцоогддог зэсийн уулын баяжуулах
үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажиллагааг найдвартай хангаж ирсэн нь тус
үйлдвэрийн өнөөгийн амжилтын түүхтэй салшгүй холбоотой.

86

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЖИГМИДДОРЖИЙН БАТМӨНХ

/1943-1999/
Толгойтын алтны үйлдвэрийн

дарга агсан

Ж.Батмөнх 1943 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн. 1951
онд ЕБС-д элссэн орж суралцаад 1961 онд 10-р анги төгсөөд Украйн улсын
Харьков хотод уул уурхайн дээд сургуулийг баяжуулах инженер мэргэжлээр,
1965 онд төгсөөд ЭХГУУҮЯ-ны томлилтоор, Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын
гянтболдын уурхайд ирж уулын мастер, цехийн даргаар ажиллаж байгаад
яамны төв аппаратад шилжин ирж, яамны уул уурхайн хэлтэст мэргэжилтэн,
ахлах мэргэжилтнээр 1974-1978 онд ажиллаж байгаад МАН-ын илгээлтээр
Эрдэнэтийг уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикийн орлогч даргаар
ажилласан. 1981 онд Бэрхийн уурхайн орлогч даргаар томилогдон ажиллаж
байгаад 1983 онд Монголсовцветмет нэгдлийн Толгойтын алтны үйлдвэрийн
даргаар томилогдон ирж ажилласан. Дарга маань зохион байгуулах авьяастай
хуний эвийг олж ажилладаг. Монгол-Орос уурхайчдын эв нэгдлийг бүрдүүлж
нэг зугт чиглүүлж ажилласны үрээр манай үйлдвэр сар, улирал, жил, 5 жилийн
төлөвлөгөөг давуулан биелүүлж байлаа. 1996 он хүртэл 13 жил ажилласан
байдаг.

Ж.Батмөнхийн ажиллаж байх хугацаанд манай үйлдвэр хоногт 16 кг алт
олборлож тухайн үедээ дээд амжилт тогтоож байв. 1986 онд жилдээ 640 кг
алт олборлож байсан нь үйлдвэрийн түүхэн дээд амжилт болсон. Нарийн
голын орд газраас 390 гр цул шижир алт /самородок/ олборлосон. 1984 онд
Их-Алтатын хэсгийн өргөтгөлийн барилга байгууламжийг хүлээн авч, жилийн
алт олборлолтыг нэг дахин нэмэгдүүлэх боломжтой болсон. Эдгээр нь манай
үйлдвэр хөгжил цэцэглэлтийн оргил үе болон түүхэнд үлдсэн. 1997 оны эхээр
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн орлогч даргаар ажилласан.

Батмөнх дарга боловсон хүчнийг шилж сонгох, хүмүүжүүлэх ажлыг онцгой
анхаардаг байсан. Ерөнхийлөгч П.Очирбатын санаачлагаар 2000 онд эхлүүлсэн
“Алт” хөтөлбөрийн хүрээнд монгол улс түүхэндээ 2004 онд 25 тн алт олборлож
байсны 70-80 хувийг Толгойтын алтны үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа
эхэлсэн Батмөнх даргын хүмүүжүүлж бэлтгэсэн инженерүүд удирдаж ажиллав.
Үүнд: Б.Нацагдорж, Х.Пүрэвнацаг, Ж.Товуудорж, Б.Ганболд, З.Лхагвасүрэн,

87

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Г.Амар, Б.Бадамдорж, Ж.Банзрагч, П.Баярбаатар, Д.Гансүх, нар нь түүхий
шавь нар нь юм.

Ж.Батмөнх даргын хүүхдүүд нь удам дамжсан уурхайчид байдаг. Том
хүү Б.Бадамдорж “Шижир-Алт” компанийн захирлаар ажиллаж байсан. Хүү
Б.Мөнхбат нь одоо “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байна.

Ж.Батмөнх нь 1965- 1997 он хүртэл уул уурхайн салбарт тасралтгүй 31 жил
ажиллаж байгаад 1999 онд өвчний улмаас нас барсан.

Ж.Батмөнхийн уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж
ирснийг төр засаг өндрөөр үнэлж "Хөдөлмөрийн хүндэт" медаль, "Алтангадас"
одон, "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон, ОХУ-ын "Хүндэт уурхайчин"
цол, тэмдэг, ойн медалиуд болон салбарын шагнал, Монгол Улсын тэргүүний
уурхайчин цол, тэмдэг, МХЗЭ-ийн тэргүүний залуу алтан медаль, Залуу үеийг
халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг, Шинийг санаачлагч тэмдгээр шагнагдаж
байсан.

Уул уурхайн ахмад инженер, удирдах ажилтан хуний орлогчоор нь ажиллаж
байснаа дурсан санаж энэхүү дурсамжаа бичлээ.

Уул уурхайн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Дурсамж бичсэн: Толгойтын алтны үйлдвэрийн

орлогч дарга асан, Ахмад уурхайчин П.Чулуунбаатар

88

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

БАЯНТӨРИЙН БАТ-ОЧИР

Монголын уул уурхайн зураг төсөл
зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал

Орчин үеийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан
салбарт ажиллаж байсан нэр хүндтэй хүмүүс болон ахмад ажилтнуудаас дурсамж
номд тодорхой асуулт хариулт бүхий сэдвээр ажиллаж байсан үеийнхээ тухай
бичиж ирүүлэхийг хүссэн мэйлийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын
Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатараас хүлээн авсандаа гүнээ
талархал илэрхийлье.

Миний овог Баянтөр, төрсөн газар Улаанбаатар хот. Би Улаанбаатар хотын
17-р дунд сургуулийг 1975 онд төгссөн. Эцэг, эхийнхээ зөвлөснөөр 1975 онд
МУИС-ийн дэргэдэх ПДС-ийн Уул уурхайн ангид элсэн орсноор Монголын Эрдэс
баялгийн энэ агуу салбартай хувь заяагаа холбох эрхэм учрал тохиосон. Тэр үед
уул уурхайн ашиглалтын технологийн нэг л анги байсан ба бид энэ мэргэжлээр
суралцсан 5 дахь элсэлтийн оюутнууд бөгөөд 50-уулаа 4 группэд хуваагдан
хичээллэж, маш дэлгэрэнгүй программаар суралцсан нь биднийг тухайн үед
байхгүй сайн бэлтгэх үндэс болсон юм.

Би сургуулиа 1980 онд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж
хөдөлмөрийн гараагаа анх Геологи, уул уурхайн яамны дэргэдэх Геологи, уул
уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний институт (ГУУҮШИ)-ээс эхэлсэн. Дөнгөж
сургууль төгссөн намайг Эрдэм шинжилгээний ажилтнаар авч ажиллуулсан
эрдэмтэн геологич Ч.Ээбум захиралтай тухайн институтийн хамт олонд одоо
хүртэл талархан баярлаж явдаг юм. Учир нь хэдийгээр өнөө үе шиг цахим
хэрэгсэл, мэдээ-мэдээллийн сүлжээгүй ч эрдэм шинжилгээнийхээ чиглэлээр
төрөл бүрийн ном, сэтгүүл судлан шинэ, шинэ мэдлэг мэдээллээр өөрийгөө
баяжуулдгаараа эрдэм шинжилгээний ажилтан гэсэн албан тушаал нь залуу
мэргэжилтнийг өсөж өндийх, дадлага туршлага суух сайхан боломжийг олгодог
ажил байлаа.

Энэ институтийн Уул уурхайн секторт ЭШ-ний ажилтан, ЭШ-ний ахлах
ажилтан зэрэг албан тушаалд 1980-1992 он хүртэл ажилласан ба тухайн секторыг
Монголын анхны уул уурхайн эрдэмтэн Я.Гомбосүрэн гуай удирддаг байв. Энэ
институт геологийн ба уул уурхайн гэсэн 2 том хэсэгтэй (Хэсгүүд нь дотроо

89

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

сектор, тасаг, товчоотой), мөн захиргаа, аж ахуйгаас гадна хэвлэх тасагтай,
түүндээ “Хайгуулчин” гэсэн салбарын сайхан сэтгүүлийг хэвлэн гаргадаг тов
гэсэн судалгаа, шинжилгээний байгууллага байсан юм.

Харин 1987 онд ГУУЯам болон ТЭХЯаманд нэгдэж ЭХГУУЯ шинээр зохион
байгуулагдсан ба дээрх институтийн уул уурхайн хэсгийнхэн Түлш, эрчим хүчний
институтийн уулын хэсгийнхэнтэй нэгдэхэд би тэнд 1989 он хүртэл ажиллаад
1989-1992 онд Москвагийн Геологи хайгуулын дээд сургуулийн аспирантурт
өдрөөр сурахаар явсан юм.

ГУУҮШИ-ийн геологийн хэсэгт нь ахимаг настай, зэрэг цолтой, алдар
цуутай зэсийн Д.Гарамжав, алтны Т.Семейхан, Г.Дэжидмаа, ахмад туршлагатай
геологи Н.Чимэд, нүүрсний Д.Бат-Эрдэнэ, ОУ-ын геологийн экспедицийн дарга
асан Ж.Бямба, кондицоор мэргэшсэн С.Авирмэд, Монголын анхны геологийн
нэг Б.Адьяа, Ө.Жамъяандорж, А.Баасанжав, н.Гунгаадорж, гидрогеологи
З.Цэрэндорж, н.Энххишиг зэрэг олон геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж
байсан ба манай уулынхан нь ихэнх нь залуучууд. Манай секторт математикч
Б.Балжинноров, дотоодын уулын ангийн анхны төгсөгч(1976 онд) Г.Нацагдорж,
дараагийн ангийнх нь Г.Галбиш, мөн дараагийн ангийнх нь З.Баянжаргал,
Эрхүүд 1976 онд төгссөн А.Базар(хожим Институтийн захирлаар ажиллаж
байсан), О.Отгон, Ч.Түвшинбаяр, Ч.Баргайд, Москвад төгссөн Д.Жаргалсайхан
(хожим АМГ-ын анхны даргаар ажилласан), туслах ажилтан Д.Батнасан, эдийн
засагч Г.Оюунцэцэг, З.Нарангэрэл, Г.Нармандах, А.Алимаа, Г.Алимаа нарын
олон залуучууд ажиллаж байв. Сектор маань дотроо Ил уурхай ба ТЭЗ-ийн
групп болон Далд уурхайн групп гэж 2 хуваагддаг байсан ба Я.Гомбосүрэн доктор
секторын эрхлэгчийн зэрэгцээ ил уурхайн группээ авч явдаг, харин би далд
уурхайн группийг толгойлон ажилладаг байсан. Мөн Гомбосүрэн гуай институтийн
Үйлдвэрчний хорооны даргын сонгуультай, би Хувьсгалт залуучуудын эвлэлийн
үүрийн даргын сонгуульт ажлыг орон тооны бусаар хашдаг байв. Манай эвлэлийн
үүрт Д.Хишигсүрэн (BHP-ийг анх орж ирэхэд ажиллаж байсан), Д.Алим (Хар
занар ХХК-ийн захирал), С.Энхтуяа (Монполиметийн орлогч захирал), Д.Энхтуяа
(АМГТГ-т бичил уурхайгаар ажиллаж байсан), Д.Жаргалсайхан, Д.Эрдэнээ
(Жоншны), Н.Туяа (АМГ, Яам, Оюу толгойд ажиллаж байсан), Б.Энхсайхан
(С.Авирмэдтэй кондицийн группэд ажиллаж байсан), н.Ганцолмон (Геологич),
маркшейдер Д.Гэрэлгуа зэрэг олон залуус байсан.

Миний ажлын гараа, ажиллах туршлага хуримтлуулах гол он жилүүд
1980-1992 онд дээрх институтүүдэд ажилснаар эхэлсэн. Тэр үед хэд хэдэн
чиглэлийн төслийн судалгаа болон зарим зураг төсөл, ТЭЗҮ дээр ажилласан
бөгөөд энэ хугацаанд 20 гаруй ажилд оролцож, уул уурхайн техник, технологийн
чиглэлүүдээр 10-аад судалгааны тайлан боловсруулсан.

Судалгааны ажлын чиглэлүүдийг авч үзвэл хайлуур жоншны далд уурхайн
техник, технологийг боловсронгуй болгох судалгаа, жоншны далд олборлолтын
өрөмдлөг тэсэлгээний ажлыг оновчлох судалгаа, Эрдэнэт үйлдвэрийн машин-
ээлжийн үнэлгээний нормчлол, мөн уурхайн хаягдал бохирдлын судалгаа,
Бор-Өндөрийн далд уурхайд өөрөө явагч төхөөрөмж бүхий давхраар нураах

90

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ашиглалтын системийн оновчтой загвар зохиох судалгаа, уул уурхайн салбарын
газрын эвдрэлийн үнэлгээ ба нөхөн сэргээлтийн технологи, нүүрсний уурхайнуудын
техникийн шинэчлэлийн чиглэл зэрэг болно. Зураг төслийн чиглэлийн ажлуудаас
Элстэйн цагаан тугалганы ордын Грейзены хэсгийг ашиглах техникийн төсөл,
Баян-Уулын бериллийн ордыг ашиглах техникийн төсөл, Чулуут цагаан дэлийн
хайлуур жоншны ордыг нээж ашиглах төсөл, Шивээ-Овоогийн нүүрсний ордын
кондицийн ТЭЗҮ-үүдийг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Тухайн
үед 1986-1989 онд институтийн Далд уурхайн судалгааны группийг удирдан
ажиллаж байхдаа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт өөрөө явагч бүхий
төхөөрөмжүүд ашиглан дэд давхраар нураах ашиглалтын системийг нэвтрүүлэх
судалгааны ажил дээр ахмад уурхайчин инженер Ж.Индрээ, доктор Ч.Тэгшсайхан,
инженер Х.Пүрэвнацаг нартай хамтран ажиллаж, тухайн ашиглалтын системийг
ашиглах тухай зөвлөмж тайланг амжилттай боловсруулж, Монголросцветмет
нэгдэлд шилжүүлэн өгч байсан нь хожим 5 жилийн дараа 1995 оноос Бор-
Өндөрийн УБҮ-ийн Уулын цехэд их зузаантай 5 дугаар хүдрийн биетийн ашиглалт
дээр Монгол улсад анх удаа далд уурхайд өөрөө явагч төхөөрөмж бүхий өндөр
бүтээмжтэй олборлолтын технологи нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхэд чухал алхам
болсон юм.

Үүнтэй уялдаатайгаар дээрх ашиглалтын системийн нураалтын ажилд 105
мм-ийн диаметртэй гүн цооногийг НКР болон түүнтэй ижил даралтаар цохигч
өрмөөр өрөмдөх үед цооногийг цэнэглэхэд механикжсан цэнэглэгч төхөөрөмж
нэвтрүүлж ашиглах нь илүү үр дүнтэй болохыг тогтоосон. Ульба загварын
цэнэглэгчийг нунтаг тэсрэх бодисын хамт далд уурхайн мөргөцөгт хийгдэх
тэсэлгээний ажилд шууд ашиглах болсон нь цэнэглэлт, нураалтын ажлын
бүтээмжийг эрс нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Миний бие Москвагийн геологи, хайгуулын дээд сургуулийн Цацраг
идэвхт болон ховор металлын ордын ашиглалтын тэнхим дээр 1989-1992 онд
проф. Ж.В.Бунины удирдлагаар аспирантурт суралцан энэ танхимд ажиллаж
байгаа проф. Ю.И.Анистратов, проф. В.А.Симаков /тэнхимийн эрхлэгч/, проф.
И.Н.Ковалев, проф.Ю.А.Бровков, доцент Е.Н.Холбаев, Л.М.Титов нартай цуг
нэг тэнхимд ажиллаж, суралцсан маань маш том сургууль болсон. Мөн энэ
үед шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан манай анхны уул уурхайн
нэрт эрдэмтэн Я.Гомбосүрэн, манай институтийн секторын эрхлэгч доктор
Д.Батжаргал нарын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтад байлцах боломж
олдож, энэ үедээ Москвагийн Уул уурхайн дээд сургуулийн ректороор маш
олон жил ажилласан академич, ил уурхайн нэрт эрдэмтэн В.В.Режевский, мөн
сургуулийн Ил уурхайн тэнхимийн эрхлэгч проф. П.И.Томаков, Далд уурхайн
тэнхимийн эрхлэгч, нүүрсний далд уурхайн технологийн нэртэй профессор
А.С.Бурчаков нартай уулзах завшаан тохиож байв.

Б.Бат-Очир миний бие 1992 оны 10 сард “Монголын хайлуур жоншны жижиг
орд газруудыг ил аргаар ашиглах параметрийг тодорхойлох” сэдвээр доктор
(Ph.D)-ын зэргийг дээрх сургуульд амжилттай хамгаалсан юм.

Аспирантурын дараа Монголросцветмет нэгдэлд тус нэгдлийн Орлогч

91

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

захирал Н.Төмөртогоогийн урилгаар 1992-1994 онд Зураг төслийн товчооны
ахлах инженер болон орлогч даргаар ажиллаж байхдаа Шижир-Алт ХХК-ийн
Заамарын алтны уурхайн анхны ТЭЗҮ болон тухайн уурхайн техникийн зураг
төсөл, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн далд уурхайн 1-р амыг 100-
150м хүртэл гүнзгийрүүлэх техник ажлын зураг, Дорноговийн Их хэт сумын нутаг
дахь Хашаат худгийн болон Төв аймгийн Баян сумын нутаг дахь Хангайн нүүрсний
уурхайнуудыг байгуулах техникийн зураг төслүүдийг удирдан боловсруулж, дээрх
уурхайнуудыг ашиглах тусгай зөвшөөрлийг гаргуулан, тэдгээрийг байгуулах
ажилд зохиогчоор оролцсон юм.

Миний цөөнгүй жил зураг төслийн байгууллага болон хамтарсан нэгдэлд
ажилласныг харгалзан, тэр үед дэд сайдаар ажиллаж байсан дэд сайд Д.Амгалан
намайг 1995 оноос эхлэн тухайн үеийн ЭХГУУЯ-д хамтарсан үйлдвэр хариуцсан
ахлах мэргэжилтнээр томилон ажилласан бөгөөд үргэлжлүүлэн ХААҮЯ, ҮХЯ-
дад 2006 он хүртэл уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр 12 жил
ажиллажээ. Энэ хугацаанд “Төмөр”, “Давс” дэд хөтөлбөрүүдийг 1998-1999 онд,
“Шороон ордын нөхцөлд газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын стандартууд”-
ыг 2000 онд, “Геологи, уул уурхайн салбарыг 2010 хүртэл хөгжүүлэх чиглэл”-
ийг 2001 онд боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж зохих
шийдвэр гаргасан болно.

Мөн “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн хаасан тухай баримт бичгийг
2002 онд, Монгол-Оросын Хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн шинэчилсэн
хэлэлцээрийн баримт бичгийг боловсруулж батлуулах ажлыг 2003 онд,
“Маркшейдерийн ажлын заавар”-ыг 2003 онд, “Тэсэлгээний ажлын аюулгүй
ажиллагааны нэгдсэн дүрэм””ийг 2005 онд хариуцан боловсруулж, хэрэгжүүлэх
ажлыг хариуцан гүйцэтгэж байсан билээ. Уул уурхайн салбарын чиглэлийн
яамдад ажиллах хугацаандаа Эрдэнэт, Монголросцветмет, Монголчехметалл,
Монголболгарметалл зэрэг хамтарсан үйлдвэрүүдийн Удирдах зөвлөлд
ажиллан, тэдгээр үйлдвэрийн төлөвлөгөө, тайланг хэлэлцүүлж батлуулахад
яамаа төлөөлөн оролцон ажиллаж байсан ба мөн Оюутолгой, Дачинтамсаг зэрэг
төслийг эхлүүлэх үйл ажиллагаанд яамны зүгээс хяналт тавьж ажиллаж байсан.

Миний бие 2006-2008 онд Монголросцветмет нэгдлийн харьяа
Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн анхны монгол Ерөнхий захирлаар
томилогдон ажилласан ба 2006, 2007 онуудад энэ үйлдвэрийн үйл ажиллагааг
шинэ түвшинд гаргахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн ба мөн тус
үйлдвэрийн орчинд уул уурхайн үйлдвэрлэлээс үүссэн газрын эвдрэлийн үнэлгээг
гаргасан нь хайлуур жоншны орд газруудын ашиглалтын явцад экологийн суурь
үнэлгээ өгөх анхдагч өгөгдөл бүхий ажил болсон юм.

Тэрчлэн 2008 оноос 2021 он хүртэл төрийн өмчийн оролцоотой хайгуул,
судалгааны Гурвансайхан ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд энэ
хугацаанд Дундговь аймагт 3, Сүхбаатар аймагт 1 ураны тунамал гарал үүсэлтэй
шинэ төрлийн орд газруудыг нээж, анх удаа ийм төрлийн ашигт малтмалын
нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 онд хэлэлцүүлэн Монгол
Улсын эрдсийн санд бүртгүүлэх ажлыг хариуцаж компанийнхаа ажиллагсдын

92

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хамтаар гүйцэтгэсэн нь ураны нөөцийг өсгөн нэмэгдүүлж, Монгол улсад батлуулах
ийм төрлийн ажлын анхны эхлэл болсон билээ.

Үүний зэрэгцээ нөөцийн тайланг нь боловсруулсан Хайрхан, Хараат,
Гурвансайхан, Өлзийтийн орд газруудыг газрын доор уусгах технологиор ашиглах
үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг ШУТИС-ийн Төсөл судалгааны төв болон “Кью Эм Си”
компаниудтай хамтран 2014-2015 онд боловсруулж ЭБМЗ-өөр хэлэлцүүлж,
батлуулсан нь мөн л ийм орд газруудыг ашиглах анхны дотоодод боловсруулсан
ТЭЗҮ болсноороо онцлогтой. Энэ чиглэлээр Арева болон Эмээлт майнз ХХК нь
Дулаан-Уул, Зөөвч овоо, Гурванбулагийн ордуудын нөөцийн тайлан ба ТЭЗҮ-
ийг Монгол улсын Эрдэс баялгийн зөвлөлд хамгаалсан нь ураны салбарын өнөө
үеийн үүсэл хөгжлийн үндэс суурь болоод байна.

Мэргэжлийнхээ чиглэлээр Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүнээр
2005 онд Ираны Тегеран хотод болсон 22 дугаар хуралдаанаар сонгогдсон ба
өнөөдрийг хүртэл энэ конгрессын гишүүнээр ажиллаж байна. Мөн 2016 онд
Бразилын Рио Дио Жанейриа хотод болсон Дэлхийн уул уурхайн конгрессын 24
дүгээр их хуралд “Монголын ил уурхайн техник, технологийн өнөөгийн байдал
цаашдын чиг хандлага” болон “Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө
оруулалт татах төслүүд” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн болно.

Анх удаа Дэлхийн уул уурхайн конгрессын Олон улсын зохион байгуулах
хорооны 103 дугаар хурлыг Монгол улсад 2022 оны 7 дугаар сарын 12-д амжилттай
зохион байгуулахад миний бие зохион байгуулагчаар ажилласан ба Улаанбаатар
хотод зохиогдсон энэ хуралд цахим болон биеэр 30 гаруй орны төлөөлөгчид
оролцож Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ололт амжилтын талаар
УУХҮЯ, АМГТГ, МГА, ШУТИС болон Нүүрс ассоциациас тавьсан олон олон
илтгэлийг амжилттай танилцуулан сурталчилсан болно.

Мөн Уул уурхайн зураг төсөл, техник технологийн чиглэлээр 2007 онд
Монгол Улсын Зөвлөх инженерийн зэрэг авсан бөгөөд 2010 оноос Монголын
уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоог үүсгэн байгуулж түүний Гүйцэтгэх
захирлаар ажиллаж, уул уурхайн зураг төсөл зохиогч компаниуд болон зураг
төслийн инженерүүдэд дадлага туршлага арга зүйгээр байнга туслан ирсэн
бөгөөд ТЭЗҮ хүлээн авах ЭБМЗөвлөл болон тэсэлгээний Мэргэжлийн зөвлөлд
сууж салбарын төслүүдийг хэлэлцэхэд мэргэжлийн чиглэлээр зөвлөмж зөвлөгөө
өгөж хувь нэмрээ оруулж ирсэн болно.

Мөн ТЭЗҮ боловсруулах арга зүй, далд уурхайн техник, технологи ашиглалтын
систем, тэсэлгээний ажлын арга зүйн зэрэг чиглэлүүдээр судалгаа шинжилгээний
ажил хийж мэргэшсэн судлаач бөгөөд Алт-2000 болон Алт-2 хөтөлбөрүүдийг
боловсруулахад голлон ажиллаж байсан бөгөөд 2004 оноос хэрэгжсэн Монгол-
Германы Уул уурхай дахь байгаль орчин төслийг санаачлан батлуулсан. Мөн
одоо хэрэгжиж буй Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого (2014 он)-
ыг боловсруулахад анхдагч төслийг гаргах ажлын хэсэгт ажилласан болно.

Миний бие 2018 онд зохион байгуулагдсан Евразийн Уул уурхайн академид
байгуулагдсан цагаас нь гишүүнээр сонгогдон ажиллаж байгаагийн зэрэгцээ

93

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2018 онд салбарын зарим эрдэмтдийн хамтаар Монголын Уул уурхайн
шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захирлаар нь өнөөг
хүртэл ажиллаж байна. Энэ академийн Ерөнхийлөгчөөр Монгол улсын анхны
Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбат сонгогдон ажиллаж байгаа
ба өнөөдөр 30 гаруй гишүүнтэй мэргэжлийн олон нийтийн байгууллага болоод
байна. Энэ академийн шугамаар Астана, Минск, Москва хотод зохиогдсон олон
улсын хуралд оролцсон бөгөөд 2022.09.21-нд Евразийн уул уурхайн академийн
Удирдах зөвлөл ба Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг Улаанбаатар хотод зохион
байгууллаа. Өнөөдрийн байдлаар Евразийн Уул уурхайн академид Монголоос 8
эрдэмтдийг дэвшүүлэн сонгуулаад байна.

Миний ажлын үр дүнг салбарын яам, төр, засгийн байгууллагуудаас өндрөөр
үнэлж 1993 онд Тэргүүний уурхайчин цол, тэмдгээр, 2002 онд Хөдөлмөрийн
хүндэт медаль, 2009 онд Алтан гадас одон, 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны
улаан тугийн одонгоор шагнасан.

Мэргэжлийнхээ чиглэлээр 1993-1994 онд ПТДС-ийн Уул уурхайн сургуульд
цагийн багш, 1999-2005 онуудад болон 2012 оноос ШУТИС-ийн Уул уурхайн
технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүнээр
ажиллаж байгаа ба 2014 онд ШУТИС-ийн Хүндэт профессор болсон. Мөн 2018
оноос ШУТИС-ын Уул уурхайн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн
гишүүнээр ажиллаж байна. Би өөрийн уул уурхайн мэргэжлийн чиглэлээр 5 ном
хэвлүүлсэн ба 30 гаруй тайлан, төсөл боловсруулж, 80-аад эрдэм шинжилгээний
өгүүлэл, илтгэл хэвлэж нийтлүүлсэн.

Миний хувьд уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалд
шаардлагатай асуудлууд гэвэл салбарын нэр хүндийг эрс дээшлүүлэх,
эрх зүйн орчныг илүү хялбар ойлгомжтой болгох шаардлагатай гэж үзэж
байна. Яагаад гэвэл өнөөдөр уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай
зөвшөөрлөө авсан байгууллага 30-40 баримт бичгийг бүрдүүлж байж
л тухайн орон нутаг нь зөвшөөрвөл нэг юм ажил эхлүүлж болзошгүй
байдалтай байгаа нь Монгол улсыг авч яваа энэ салбарыг бөхөөж мэдэх
нөхцөл байдал үүсгээд байна. Иймд салбарын яам, агентлаг энэ талаар
илүү анхааран ажиллах шаардлагатай байна.

Харин салбарын залуу боловсон хүчинд тасралтгүй мэдлэг чадвараа
дээшлүүлэн идэвх зүтгэлтэй ажилбал Та нарын өмнө салбарын хөгжлийн гэрэлт
ирээдүй байгаа гэдэгт итгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

94

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

СОДОВЫН БАТХУЯГ

(1985-1990 онд Түлш, эрчим хүч, уул
уурхайн үйлдвэр, геологийн яамны

сайдаар ажилласан)

Эрчим хүчний удирдах газар, ТЭХС-ийн захиргаанд инженер, албаны дарга.
1970-1975 онд Цахилгаан эрчим хүчний барилга угсралт, засварын трестэд
ерөнхий инженер 1975-1976 онд Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм
шинжилгээ, зураг төслийн институтэд эрчим хүчний салбарын эрхлэгчээр.
1976-1984 онд ТЭХҮЯ-ны орлогч сайд, 1984-1985 онд МАХН-ын ТХ-ны Аж
үйлдвэрийн хэлтсийн орлогч эрхлэгч, 1985-1987 онд ТЭХҮЯ-ны сайд, 1987-
1990 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны сайд, 1990-1990
онд БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны сайд, 1990-1991 оны Эрчим хүчний
хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1991-1992 онд “Монгол газрын
тос" компанийн орлогч захирал, 1992-1993 онд Монгол-Оросын хамтарсан
“Талст” компанийн захирал, 1993-2001 оны Эрчим хүчний хүрээлэнд ЭШ Ахлах
ажилтан, 2001-2019 онд ШУТИС-д профессор багшаар ажилласан.

1980 онд “Монгол Улсын Эрчим хүчний аж үйлдвэрийн 2000 он хүртэлх
оновчтой хөгжлийн зарим асуудалд” сэдвээр Москвагийн Эрчим хүчний дээд
сургуулийн эрдмийн зөвлөлд Техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 1997
онд Монгол Улсын Эрчмийн аж үйлдвэрийг нийгэм, эдийн засгийн шинэ нөхуөлд
зохицуулан хөгжүүлэх стратеги боловсруулах онол арга зүй, практикийн
асуудлууд” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа Сибирийн
Эрчим судлалын хүрээлэнд техникийн ШУ-ны докторын зэрэг хамгаалсан.

Монгол улсад Уул уурхайн аж үйлдвэр байгуулагдсаны 100 жилийн ойн
өмнөхөн С.Бутхуягийг түлш эрчим хүч уул уурхайн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд
оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж 2022 онд “АЖ ҮЙЛДВЭРИЙН
ГАВЬЯАТ” ажилтан цол хүртээжээ.

95

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

САРАНГЭРЭЛИЙН БАТХҮҮ

Цайрт Минерал ХХК-ийн
Ерөнхий захирал

Хан-Оюут овогтой Сарангэрэлийн Батхүү 1980 онд Төв аймгийн Жаргалант
суманд төрсөн. УБИС-ийн лаборатори дунд сургуулийг 1998 онд, ТИС /
хуучнаар/-ийн Уул уурхайн сургуулийн “Уулын ашиглалтын технологи” инженер
мэргэжлийг 2002 онд эзэмшин төгссөн. Улмаар “Төмөртийн Овооны цайрын
ил уурхайн тэсэлгээний ажлын параметрийн судалгаа” сэдвээр ШУТИС-д
2008 онд Уул уурхайн ашиглалтын технологийн магисртын зэрэг, Уул уурхайн
ашиглалтын технологи хөтөлбөрөөр ШУТИС-ийн докторын зэргийн сургалтыг
2017 онд дүүргэж “Төмөртийн Овооны цайрын уурхайн гүний нөөцийг олборлох
нь” сэдвээр судалгааны ажил хийж байна. Уул уурхайн ашиглалтын технологи
чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэгтэй.

Ажлын гараагаа уул уурхайн тэсэлгээний мэргэшсэн “Бласт” ХХК-д
ажилласнаар эхлүүлж, 2003-2005 онд “Бороо гоулд” ХХК-ийн Их даширын алтны
уурхайн тэсэлгээний хэсэгт туслах тэсэлгээчнээс мастер хүртэл албыг хашиж,
“Цайртминерал” ХХК-ийн “Төмөртийн Овооны цайрын УБҮ”-ийн Олборлолтын
хэлтэст 2005 оноос уулын инженер, хэлтсийн дэд даргаар ажиллаж байгаад тус
компанийн Тэргүүн дэд захиралаар 2008 оны 11-р сарын 25, Ерөнхий захиралаар
2017 оны 3-р сарын 15, Гүйцэтгэх захиралаар 2020 оны 3-р сарын 15-ны өдрөөс
томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Монгол Улсын уул уурхайн салбарт цайрыг олборлон боловсруулах
чиглэлээр анхны зам мөрийг гаргаж, амжилттай ажиллан, топ-100 компаний нэг
болж тогтвортой үйл ажиллагаа явуулж буй энэ хамт олонтойгоо сүүлийн 17
жилд мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа нь миний нэр төрийн хэрэг юм.

Уурхайгаа салбарын зүүн бүс дэх жишиг уурхай болгох зорилгын хүрээнд
Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн
менежментийн тогтолцоо ISO45001:2018, Байгаль орчны менежментийн
тогтолцоо ISO14001:2015 зэрэг стандартуудыг амжилттай нэвтрүүлэн, орон
нутагт өгөөжтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж болох зорилтыг амжилттай
хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уул уурхайн салбарт тавигдаж буй шаардлагад нийцүүлэн 2007 онд
ШУТИС-ийн доктор (Ph.D.), дэд профессор Б.Батболд болон бусад эрдэмтдийн
хамт “Цайрын баяжмалын техникийн шаардлага” MNS2007-1757, “Цайрын

96

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

баяжмалаас дээж авах аргачлал” MNS2007-1758 тоот үндэсний стандартуудыг
боловсруулан батлуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар
Монгол Улсын хэмжээнд тус стандарт амжилттай мөрдөгдөж байна.

Мөн “Эрдэс баялаг-найрлагын стандартчилсан загвар” сэдэвт олон улсын
эрдэм шинжилгээний бага хуралд “Цайрын баяжмалын үндэсний стандарт
боловсруулах тухай”, Тэсэлгээчдийн семинарт “Төмөртийн Овооны цайрын ил
уурхайн тэсэлгээний ажилд ан цавшлын нөлөөлөл” зэрэг илтгэлүүдийг тавьж
хэлэлцүүлжээ.

Энэ онд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Уг
салбар цаг хугацаа ихээр шаарддаг хөгжлийн өөрийн зүй тогтолтой, онцлогтой
салбар юм. Геологи хайгуулын шатанд  ашигт малтмалын нөөцийг илрүүлэх,
тухайн нөөцийг тохиромжтой аргаар олборлох, боловсруулах  /баяжуулах/,
хайлуулах /цэвэршүүлэх/ гэх мэтээр цааш үйлдвэрлэлийн нарийн технологийн
үе шатыг дамжин үргэлжилдэг. Монгол Улсын хувьд геологи хайгуулын ажлын
цар хүрээ өмнөх нийгмийн үед харьцангуй амжилттай явсны үр дүнд өнөөдөр
үйл ажиллагаа явуулж буй томоохон уурхай, уулын үйлдвэрүүд ажиллаж байна.
Эрчим хүчний нүүрсийг дурдалгүйгээр зарим цөөн төрлийн ашигт малтмалын
багахан хувьд эцсийн шатны боловсруулалт хийж байгаагаас үзэхэд манай
уул уурхайн салбар ашигт малтмалыг боловсруулах буюу баяжуулалтын
технологийн түвшинд хөгжиж байна.

Хэдий тийм ч ашигт малтмал гэдгийг зөвхөн нүүрс, зэс, төмөр гэж үзэх
хандлага манайд элбэг. Гэтэл дэлхийн хөгжил үнэ ихтэй, байгальд сөрөг
нөлөөтэй түүхий эдээс татгалзан түүнийг орлуулах түүхий эд бий болгох,
технологийн хөгжлөөс үүдэн өөр ашигт малтмалын хэрэгцээ нэмэгдэх зэрэг
хувьсал бий болж байна. Манай улс уул уурхайн салбараа өрсөлдөх чадвартай
байлгахыг хүсч л байгаа бол геологи хайгуулын ажлыг нэг ч өдөр алдалгүйгээр
хийлгэж, ашигт малтмалын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд анхаарч чадвал
дараа дараагийн шатны үйлдвэрлэл хөгжих, технологи нутагших хамгийн том
суурь болно гэж бодож явдаг. 

Уул уурхайн сургуульд уулын инженер болохоор зорилго тавин суралцаж
байх үед Ардын эрх сонинд “Дараагийн Эрдэнэтийн уурхай сүндэрлэхээр ажил
нь эхэллээ” гэсэн нийтлэл гарсныг уншаад, намайг төгсөхөд энэ уулын үйлдвэр
ашиглалтад орох юм байна хэмээн бодож, хайчилбар хийн хадгалж байсан минь
2000 он юм. Гэтэл тэр үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил бодитоор 2004 онд
эхэлж уулын инженер ажилд авах тухай мэдээг найзаасаа сонссоноор оюутан
цагийн хайчилбараа эргэн харж, ажилд орох ярилцлагад орж хувь заяаны
ерөөлөөр тус уурхайн анхны уулын инженерээр томилогдож байсан минь маш
сайхан дурсамж юм.

Ажилласан хугацаанд хөдөлмөр бүтээлийг минь төрөөс үнэлэн Төрийн
хүндэт шагнал болох “Алтан гадас одон”, “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, Уул
уурхайн салбарын 85, 90, 95 жилийн ойн тэмдэг, Сүхбаатар аймаг байгуулагдсаны
70, 80 жилийн ойн тэмдэг зэрэг шагналаар шагнаж байсан.

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний
100 жилийн ойн баярын мэндийг үе, үеийн уурхайчиддаа хүргэе.

97

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

НАЦАГИЙН БАТСУУРЬ

Монгол Улсын гавьяат уурхайчин
Илчит металл ХХК-ийн Ерөнхий захирал

Нацаг овогтой Батсуурь миний бие 1949 оны 7-р сарын 10-нд Хөвсгөл
аймгийн /хуучнаар/ Бүрэнхаан сумын нутаг “Баянгол” хэмээх газар ард Нацагийн
ууган хүү болон төрсөн.

Бага насандаа эцэг эхийн асрамжинд өссөн. 1965-1969 Политехникумд
суралцаж Уул уурхайн ашиглалтын техникч мэргэжил, 1970-1972 онд
түргэвчилсэн сургалтаар инженер маркшейдер, 1981-1986 онд Политехникийн
дээд сургуулийн эчнээ анги төгсөж Уул уурхайн ашиглалтын инженер
мэргэжилээр дээд боловсрол эзэмшсэн.

Аав Г.Нацаг насаараа жолоо мушигсан хүн, тэр үеийн “Полуу” машинаас
Зил- 130 хүртэлх бүх л тээврийн машины жолооч, харин ээж С.Доржсүрэн
Мөрөн хотын “Артель” гэхээс эхлээд HAAV-ний салбарын нэртэй оёдолчин
байсан.

Төрийн удирдлагууд, гадаад зочид төлөөлөгчдөд бэлэглэх савхин дээл
оёдог тэр үеийн ганц хүн байсан гэдэг.

Ажлын туршлага. 1969-1975 онд Хөвсгөл аймгийн Эгийн голын нүүрсний
налуу далд уурхайд инженерээр анхныхаа томилолтыг авч байлаа.

Тэр үед оюутны ширээнээс уурхайчдын эгнээнд, тэр тусмаа удирдах
ажилтны эгнээнд шилжсэн учир ажиллах дадлага туршлага дутагдахаас
авахуулаад бэрхшээл ихээхэн байсан боловч, ахмад ажилтан мэргэжилтнүүдийн
дэмжлэгээр миний ажил амьдралын гараа эхэлсэн дээ.

Эгийн голын далд уурхайд ажиллаж байхад нүүрсний давхаргыг ашиглах
45 градусын налуутай нөхцөлд таазны байнгын нуралаас шалтгаалж үлэмж
хэмжээний хүн хүч, цаг хугацаа хөрөнгийн хохирол гарч байсныг бууруулах
шаардлага гардаг байв. Энэ зорилгоор хамт ажилладаг нөхөдтэйгээ олон
удаашийн туршилт хийсний үндсэн дээр нүүрсийг тэсэлгээний аргаар
системчилсэн суулгалтанд оруулж шугаман хүч нэмэгдүүлсэн разреийн
хамгаалалт хийснээр авар осолгүй, хугацааны хэмнэлт гаргасан, налуу
нөхцөлийг ашиглаж хувийн жингээр гулсалтын тээвэрлэлт нэвтрүүлж тухайн

98

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

уул геологийн нөхцөлд тохирсон шинэ ашиглалтын системийг үйлдвэрлэлд
нэвтрүүлж байлаа.

Мөн геодези, маркшейдерийн анхны сүлжээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
саналыг мэргэжилтнүүдийн хамт боловсруулж нарийвчилсан зураглал
тооцоонд оруулах ажлыг гардан зохион байгуулж билээ.

1975-1979 онд Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний ил уурхайд Ерөнхий
инженер, уурхайн даргаар ажиллах хугацаандаа Могойн голын нүүрсний
уурхайн үйлдвэрлэлийн ажил, бүтээгдэхүүний чанар, хадгалалтанд голлон
саад болдог мөнхийн цэвдэг, технологийн систем зэрэгт онцгой анхаарал тавьж
ажилладаг байлаа.

Мөнхийн цэвдэгтэй нөхцөлд өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалтын
ажлын хэмжээнүүдийг оновчтой тогтоон, нүүрс олборлолтын системийг
боловсруулангуй болгох ажлыг туршиж хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд
хүрснээс гадна сар бүрийн ашиглалтын талбайг блокт хувааж тухайн улирлын
онцлогт зохицуулан мөнхийн цэвдэгт болон хэт хатуу чулуулгийн унал суналын
дагуух гулсалт, тогтоцыг ашиглан ашиглалтын ажил явуулж байсан нь ихээхэн
хэмжээний цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байв. Тэрчлэн гашиглалтын явцад
цэвдэгт байгаа нүүрсийг байгалийн хатаалтанд оруулж байсан нь чанарт
нөлөөлөх сайн талтайг судлан нэвтрүүлж үр дүнд хүрч байлаа.

Технологийн цаг ашиглалтыг нэмэгдүүлэх, ялангуяа экскаватор эвдрэлд
зогсож байх үед хөрс хуулалтыг зогсоохгүйн тулд бульдозер ашиглан бункерээр
дамжуулан хөрс ачилт хийдэг арга технологи нэвтрүүлсэн нь тэр үедээ нийтэд
дэлгэрүүлэх технологийн дэвшилтэт арга болж байсан юм.

Энгийн бордоо ашиглан “Игданит” тэсрэх бодис үйлдвэрлэн ашиглах
туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь гадаад материал болох “Аммонит”-ийг
хэмнэж байсан өмнөх аргыг шинэчлэн сайжруулж, илүү үр дүнд хүрсэн юм.

1979-1987 онд Булган аймгийн Сайхан Овоогийн нүүрсний далд уурхайд
уурхайн даргаар томилогдож байсан нь миний уурхайн дарга болон далд
уурхайг удирдах хоёр дахь хариуцлагатай томилолт байлаа.

Тэр үеийн далд уурхай нь, түүнийг дагалдсан улсын төсвийн байгууллагууд,
тухайлбал сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэг, худалдаа бэлтгэл, холбоо гээд
нэгэн адил дээрх объектуудыг мөн удирдаж байсан юм.

Уурхайн тосгонд уурхайчид болон ар гэр, оршин суугчидын нийгмийн
асуудлыг шийдвэрлэх, ингэснээрээ уурхайг тогтвортой, аваар осолгүй
ажиллуулахад онцгой анхаарч энэ хугацаанд 8 айлын орон сууц, зочид буудал,
200 хүний суудалтай клуб, телевизийн дахин дамжуулах станц, үйлдвэрлэлд
хөдөлмөр зохион байгуулалтын систем нэвтрүүлж, машин техникийн бүрэн
шинэчлэл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлснээс гадна авто болон туслах аж
ахуйг өргөтгөж, 35 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын трасс тавьж, орон
сууц, уурын зуух түүнтэй холбоотой тосгоны өргөтгөл, шаардагдах хөрөнгийн
эх үүсвэрийг шийдвэрлүүлж, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулж, дээрх
объектуудыг ашиглалтанд оруулж байлаа.

99


Click to View FlipBook Version