МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Ашигт малтмалын бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах онол
арга зүй” (ШУТИС, Манай эрдэмтэд-16 боть, УБ хот, 2004) бүтээлээ хэвлүүлж,
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх цогц
бодлогын төсөл шалгаруулалтанд академич Дорж ахлагчтай эрдэмтэдийн
багийн гишүүнээр ажиллаж улсын хэмжээнд тэргүүн байр эзлэн Монгол Улсын
Ерөнхий сайдын батламж авч байсан. Я.Гомбосүрэн уул уурхайн үндэсний
ассоциацийн гишүүн. Монголын инженерийн ухааны үндэсний академийн
жинхэнэ гишүүн. Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй.
МУ-ын ШУТИС, УУИС-ын Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор
Я.Гомбосүрэнгийн эрдэм, бүтээлийн өвийг залуу судлаач нарт уламжлуулах
зорилгоор “Профессор Я. Гомбосүрэнгийн Эрдэм шинжилгээний уншлага -2007
(1)”-г 2007 оноос докторант, магистрантуудын хүрээнд зохиож, тэдний эрдэм
шинжилгээний илтгэлийн эмхтгэлийг жил бүр нийтлэж байна.
Я.Гомбосүрэн Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр 3 удаа,
“Тэргүүний геологич” цол, тэмдэг, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол,
тэмдэг, ойн медаллиуд, “Алтан гадас одон”-гоор шагнагдсан. Ном, сурах бичиг
21, Эрдэм шинжилгээний өгүүлэл 101-г хэвлэн нийтлүүлсэн. “Алтангадас одон”-
гоор 2004 онд шагнагдсанаас хойших хугацаанд ном, эрдэм шинжилгээний
өгүүлэл 34-ийг хэвлэн нийтлүүлсэн байна.
Я.Гомбосүрэн Монгол Улсын Түлш, эрчим хүч, Уул уурхайн салбарын
техникийн хөгжлийн бодлого судлал, технологийн эрдэс зүй газрын хэвлийн
экологи судлал, тус салбарыг хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт
57 жил тасралтгүй ажиллаж байна.
Энэ жил буюу 2022 онд Монгол Улсын Уул уурхайн салбарын 100 жилийн ойг
бид ёслон тэмдэглэж байна. Ардын Засгийн газрын 1922 оны 12-р сарын 25-ны
тогтоолоор Налайхын уурхайг Улсын болгосноор тус салбарын үүслийн шинэ
он тоолол эхэлжээ. Тэр үед Налайхын уурхай жилд 81т нүүрс гаргаж байсан
тухай түүхэн тэмдэглэл байдаг. Дараа нь 1958 онд Налайхын их уурхай жилд
600 мянг.т нүүрс гаргах хүчин чадалтайгаар ашиглалтанд оржээ. Налайхын их
уурхай Нийслэл Улаанбаатар хотыг чанар сайтай нүүрсээр амжилттай хангахын
сацуу 70-аад онд орон нутагт байгуулагдсан нүүрсний уурхайнуудыг мэргэжлийн
боловсон хүчнээр хангах, уул уурхайн салбарын хэмжээнд уурхайчдыг бэлтгэх
сургалтын төв болж байлаа. Манай Налайхын уурхайн алдарт уурхайчдын
эгнээнээс МУ-ын анхны хөдөлмөрийн баатар Даваажав гуай төрсөн нь
бидний бахархал. Миний бие уурхайчин хүний хувьд заяа тавилангаараа
тус уурхайд Д.Даваажав баатар болон бусад алдартай хөдөлмөрийн олон
баатартай хамт ажиллаж байснаа хүндэтгэлтэй дурсаж явдаг даа. Миний
уул уурхайн инженерийн гараа ингэж Налайхын их уурхайгаас эхэлж билээ.
Дараа нь хуучнаар БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яаманд томилогдон ажиллан
АУЯ-ны сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Паваангийн Дамдины
удирдлага дор Налайхын уурхайг хариуцан ажиллаж, 1970 он гэхэд тус уурхайд
бид нүүрс олборлолтын иж бүрэн төхөөрөмж ОМКТМ-10-г анхны лааванд
уурхайн 168 м-ийн гүн дэх нүүрс олборлолтын ажлын 100м урт бүхий нүүрс
150
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ухах, ачих, тээвэрлэх далд уурхайн ашиглалтын, малталтын ситем бид угаарч
ажиллуулж, одоогийн нэршлээр инновацийн технологийн асар өндөр өртөгтэй
төсөл хэрэгжүүлж бидний уурхйачид үр дүнг эзэсшиж байлаа. Монголын төр
засаг бидний ажлыг өндрөөр үнэлж манай багийн хэсэг уурхайчид У.Мавлет,
Лувсанчоймбол, н.Дорж нарт төрийн соёрхол хүртээж байсанд талархаж явдаг
юм. Энэ тухай албан ёсны үнэлэлт дүгнэлт байдаг. Налайхын их уурхайд нүүрс
олборлолтын ОМКТМ иж бүрэн төхөөрөмжийг захиалан авч 1970 онд анхны
лааванд монтажлах ажлыг удирдав. Энэхүү технологийн инновацийн гол үр
дүн: 1) жилд 600 мян.т нүүрсний 12 лаавны тоог 2 хүртэл цөөрүүлсэн; 2) өмнө нь
1000т нүүрс гаргахад 70м3 бэхэлгээний мод зарцуулдаг байсан бол 10м3 хүртэл
бууруулж бэхэлгээний модыг оруулсан бөгөөд Мөнгөн морьт сумын ойг их
хэмжээгээр огтлож, Туул голын урсгалд ноцтой нөлөөллийг багасгаж чадснаар
экологийн давхар ач холбогдлоо өгсөн. Миний бие АҮЯ-ны орлогч сайд, Монгол
улсын нүүрсний үйлдвэрийн нэгдлийн ерөнхий инженерээр ажиллах үедээ
эхлүүлсэн Энэхүү инновацийг нутагшуулсан тухайд салбарын сайд нарын үг:
• Монгол улсын уул уурхайн салбарын анхны Төрийн соёрхолт, доктор
У.Мавлет (ТЭХҮГЯ-ны сайд асан) "... Энэ их эрдэмтэний хэлснээр бүх
юм ёсоор нь болж, Налайхын уурхайд иж бүрэн механикжсан төхөөрөмж
нэвтэрч, уурхайчдын хүнд хүчир ажил механикжиж, тэдний ахуй амьдрал
эрс дээшилсэн нь профессор Я.Гомбосүрэнгийн бүр эртнээс бодож
төлөвлөж, судалгаа хийсэн ажлын шинэ үр дүн бүрэн биелэлээ олсоныг
өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.[Түүхэн сурвалж: Монголын
уул уурхайн 85 жил, УБ, 2007, хууд.315- 316;]
• Академич П.Очирбат (ТЭХҮГЯ-ны сайд асан) “Налайхын их уурхайд
ОМКТМ иж бүрэн төхөерөмж нэвтрүүлэх төслийн дагуу уг иж бүрэн
төхөөрөмжийг 1970 онд Налайхын уурхайн лааванд монтажлахаар
захиалан авах ажлыг тэр үеийи нүүрсний үйлдвэрийн нэгдлийн ерөнхий
инженер Я.Гомбосүрэн хийж байв” [“Я.Гомбосүрэн Монгол улсын Үул
уурхайн салбарын нэрт эрдэмтэн” 2004. УБ хот.2бт.х];
• Доктор Ч.Хурц (ТЭХҮГЯ-ны сайд асан) Налайхын уурхайд нэвтэрсэн
ОМКТМ-10 үнэнээр үнэлэгддэг байсан бол тэр төрийн шагнал алдар
нэрийн эздийн нэг нь Я.Гомбосүрэн мөнөөс мөн. Аж үйлдвэрийн яамны
орлогч сайд байхдаа түүнийг амьдралын их замд хөтөлсөн ах Гунгаажавыг
оршуулахад мииий хайрт ах гэж хэлсний төлөө бараг эсэргүү болох
шахаж, нүүрсний үйлдвэрийн нэгдэлд ерөнхий инженерээр очиж санасан
техникээ авч, өнөө лаав суулгалтыг гидросистемийн аргад шилжүүлсэн”
[34т.х]; Òэрбээр монгол улсын түлш эрчим хүчний үйлдвэрлэлийг тэргүүлэх
хурдацтай хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд 70-аад онд орон нутагт
10 гаруй нүүрсний уурхайн зураг төслийг барилга байгуулалтын ажилтай
хослуулан гүйцэтгэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, Налайхын
их уурхайг бүрэн хүч чадлаар нь ажиллуулахын зэрэгцээ Бор-Өндөрийн
хайлуур жоншны нэгдсэн баяжуулах фабрикыг криолитын модуль
заводтайгаар байгууллах инновацийи гарцыг санаачлагчийн нэгээ.
151
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
1990 оны ардчилсан хувьсгалын их давалгаанд Налайхын их уурхай
хаалгаа барьж, уурхайчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Ажил эрхлэлт,
хөдөлмөрийн харьцааны гамшиг хойноосоо экологийн “мөлхөө” хямралыг
дагуулав. Ажлын байргүй, мэргэжилгүй орхигдсон Налайхын иргэд хүрз
барьж нүүрсний гарц илэрлүүд, ухаш, хонгилоор гар аргаар нүүрс малтан
олборлож эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа нь эрсдэлтэй, хууль
бус. Үүнээс үүдээд хувиараа ажил эрхлэгчид хохирч, жил бүр олон арван
энгийн иргэд чулуулгийн нуралд дарагдан амь эрсдэж байгаа нь гамшгийн
байдлыг нөхцөлдүүлж байна. Ард түмнээ хамгаалах нь төрийн үүрэг, төрийн
менежментийн язгуур тодорхойлолт. Налайхын хямралын учир шалтгаан бол
үндэсний хэмжээний томоохон уурхайг хаах төрийн бодлого, уурхайн хаалтын
төлөвлөлт орхигдсонтой холбоотой. Тодруулбал, уурхайн хаалтын бодлогын эрх
зүйн орчинг хуульчилж, хуулийг хэрэгжүүлэх механизм болох уурхайн хаалтын
төслийг уурхай бүр дээр боловсруулж хатуу мөрдөх ёстой. Хаалтын төслөөр
хаалтын санхүүжилтын эх үүсвэр, хаагдсаны дараах ажиллагсдын хөдөлмөр
эрхлэлтийг төсөлд тусгаж нэг мөр шийдвэрлэхэд төр хяналт тавих үүрэгтэй.
Төрийн оролцоог хуульчлах хэрэгтэй. Уурхайн хаалтыг хуулийн хүрээнд уурхай
бүр дээр хатуу чанд хэрэгжүүлэхгүй бол 30-50 жилийн дараа Монголд хичнээн
Налайх бий болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тухайлбал, ОюуТолгойн зэс алтны
хүдрийн бүлэг ордын дотроос одоо ажиллаж байгаа ил уурхай хэдхэн жилийн
дараа хаагдах учир одооноос тус ил уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж,
хаалтын санхүүжилтын эх үүсвэрийг хуримтлуулах, улмаар уурхайн хаалтын
төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хуулийн хугацаанд гүйцэтгэх хэрэгтэй.
Өөр нэг жишээ гэвэл, Сүхбаатар аймгийн нутагт орших Төмөртийн Овоогийн
Цайрын ордын нөөц ашиглалтын хугацаа 5 жилийн дараа дуусна. Ийм
жагсаалтыг Уул Уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны
газар хэдэн арваар нь гаргаж чадна. Энэ бол ашигт малтмал олборлолтын
бүс нутгуудад хуульчлах ёстой бодит процесс гэдгийг түүхэн сургамж бидэнд
сануулж байна.
152
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДОРЖИЙН ДАВААСАМБУУ
Монгол Улсын Аж үйлдвэрийн
Гавьяат ажилтан
/Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий
захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн
орлогчоор ажиллаж байсан/
Доржийн Даваасамбуу 1956 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн.
1976-1981 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн
инженер мэргэжлээр төгссөн, Техникийн ухааны доктор.
1981-1985 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт тоног төхөөрөмжийн
засварчин, ээлжийн мастер, Бутлан тээвэрлэх хэсгийн орлогч дарга, 1985-1998
онд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах
фабрикийн орлогч, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Захирлын нэгдүгээр орлогч,
1998-2000 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн
орлогч, 2001-2003 онд Эрдэнэт үйлдвэрийн Москва дахь Төлөөлөгчийн
газарт менежер, 2005-2006 онд УМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн
мэргэжлийн хяналтын газрын дарга, 2002-2012 онд UFG группийн ерөнхийлөгч,
2012-2017 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл
эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан. ар тус тус ажиллаж байсан.
Ажиллах хугацаандаа 1985 онд Бор-Өндөрийн жоншны үйлдвэрийг шинээр
байгуулах, Баяжуулах фабрикийн ажлыг горимд оруулан анхны мэргэжлийн
ажилчид бэлтгэх, залгалт хийх ажлыг амжилттай удирдан хэрэгжүүлсэн. 2015
оноос дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч, үйлдвэрийн санхүү хүндэрсэн үед
үйлдвэрийн онцгой комиссыг удирдан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг
ханган ажилласан.
ЗХУ, Монгол улсын “Тэргүүний уурхайчин”, МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний
төлөө” тэмдэгүүд, “Хөдөлмөрийн Хүндэт” медаль, “Хөдөлмөрийн Гавьяаны
Улаан тугийн одон”-гоор шагнуулж, 2015 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн
Гавьяат ажилтан цол хүртсэн. Монгол Улсын воллейболын спортын мастер.
Бүх ард түмний VIII спартикиадын алт, мөнгөн медальт, Монголын Олимпийн
Хорооны гишүүн, МОХ-ны “Алтан од” шагналтай. Монголын Хоккейн Холбооны
Ерөнхийлөгч, 2017 оны “Бөртэ Чоно”-ийн эзэн, Монголын Хөл бөмбөгийн
Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
153
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хангарьд спорт клубын хөл бөмбөг, хоккейн холбооны тэргүүн, Аймгийн
Алдарт уяач. Орхон аймгийн Уяачдын холбооны тэргүүн зэрэг спортын олон
төрлийн холбоодын удирдах, сонгуульт ажлуудыг амжилттай хийж ирсэн.
Доржийн Даваасамбуу бол Зууны
манлай Эрдэнэтийн уулын баяжуулах
үйлдвэрийн баяжуулах фабрикт 1981
онд хөдөлмөрийнхээ гарааг тоног
төхөөрөмжийн засварчнаас ээлжийн
мастер хүртэл ажиллаж байгаад
Монголросцветмет нэгдлийн Бор-
Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт
хайлуур жоншийг баяжуулах чиглэлээр
ажиллаж улмаар техникийн ухааны
докторын зэрэг хамгаалсан.
Эрдэнэтийн уулын баяжуулах
үйлдвэрт, үйлдвэр эрхэлсэн орлогчоор
хоёр удаа томилогдож ажилласаныг
бодоход уул уурхайн салбарт хэрэгтэй
инженер баяжуулагч болжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг
хаягдалгүй технологиор, байгаль
экологит ээлтэй, химийн олон төрлийн
найрлагатай бодисоор хөвүүлэн баяжуулж өндөр чанарын агуулагатай кальци
фтор, зэс молибдений баяжмалыг үйлдвэрлэн экспортод гаргахад үнэтэй хувь
нэмэр оруулсан инженер бол Доржийн Даваасамбуу. Найз нөхөд нь “Данзан”
гэж авгайлдаг энэ чанараараа МАН-ын анхны дарга Солийн Данзангийн ааш
араншин ухаан бодолтой их төстэй мэт санагдана.
Доржийн Даваасамбуу бол нийгмийн идэвхи сайтай, спорт урлагт
сонирхолтой, өөрөө үлгэрлэн дагуулагч авьяастай. Ямар сайндаа оюутан
байхдаа БАМ-ын оюутаны отрядад ажиллаж арвин зоос хүртэж, Монгол
Орос оюутнуудын хамтарсан бөхийн барилдаанд шөвгөрч БАМ-ын начин
цол хүртсэндээ омогшино. Волейбол, сагс тоглоходоо нугасгүй, шатраар бол
хөлөггүй латин үсгээр нэрлэж нүүнэ.
Доржийн Даваасамбууд амьдралын ухааныг Бор-Өндөрийн уулын
баяжуулах комбинатын ерөнхий захирал А.А.Лысенко, номын болон сэргэлэн
ухааныг Ю.А.Чертков хоёр зааж сургаж, бөхөөр бол дасгалжуулсан гэвэл
үнэнд нийцэх байх. Ц.Даваацэрэн Н.Батцэнгэл, Н.Баттулга, Д.Даваасамбууг
оролцуулаад “Дөрвөн бэрх “ гэж нэрлэнэ. Бэрх хаяад хожлыг нь өөрөө хүртэнэ.
Өр зөөлөн сэтгэлтэй гар татахгүй сэтгэл дутахгүй ийм л нэгэн инженерийг
Монгол Улсад уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн хүрээнд
дурьдсу.
Дурдатгал бичсэн: Ахмад санхүүч Ч.Батаа
154
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
НАЧИНГИЙН ДАВААСАМБУУ
(“Кью Эм Си” ХХК-ийн Ахлах зөвлөх,
МУ-ын Зөвлөх инженер, техникийн
ухааны доктор Ph.D)
Увс аймгийн Өндөрхангай сумын төвд 1958 онд төрсөн. Улаангом хотын
I 10 жилийн сургуулийг 1976 онд, МУИС-ийн Политехникийн дээд сургууль
(хуучин нэрээр)-ийн Уул уурхайн салбарыг 1981 онд тус тус төгсөж, Уул уурхайн
ашиглалтын инженер-технологич мэргэжил эзэмшсэн.
Өнгөт чулуу олборлох үйлдвэрт ээлжийн мастер, ерөнхий инженерээр 1981-
1986 онд, Цагаанчулуутын хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргаар1986-1989
онд,ЭХГУУҮЯ-ныБарилгазахиалагчийнтовчоондтөслийнинженерээр1989-1990
онд, Төмөртийн Овооны УУБҮ-ийн ашиглалтын өмнөх захиргааны ерөнхий
инженер, даргаар 1990-1992 онд, “Нэйчө” ББХК-д Хужиханы цагаан тугалганы
уурхайн дарга, компаний үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар 1992-1996 онд,
“Хайлааст” ХК-д ҮТХ-ийн дарга, Үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар1996-2001
онд, “Минерал Инвест Холдинг” ХХК-д ерөнхий менежерээр 2001-2003 онд,
“Жонш консорциум” ХХК-д ерөнхий менежерээр2003-2005 онд, Швейцарийн
хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд техникийн экспертээр
2005-2008 онд, “QGX” Группийн “Глобал Энержи” ХХК, “Баян Айраг” ХХК-д
төслийн удирдагчаар 2008-2011 онд;
-“Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа-Худаг төслийн Нүүрс баяжуулах үйлдвэрийг
барьж, ашиглалтанд оруулахад төслийн зохицуулагч, зөвлөх инженерээр
2011-2013 онд, Уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Кью Эм Си” ХХК-д Зөвлөх
инженерээр 2013 оноос хойш тус тус ажилласан.
Монгол Улсын Зөвлөх инженерийн зэргийг 2006 онд, “Хайлуур жоншны
ордуудын ашиглалтын өмнөх чадамжийг үнэлэх судалгаа” сэдвээр Техникийн
ухааны доктор (Ph.D.)-ын зэргийг 2015 онд тус тус хамгаалсан.
Уул уурхайн үйлдвэрийн 30 гаруй төслийн ТЭЗҮ боловсруулахад зохиогч,
зөвлөх инженерээр, мөн 30 шахам төслийн ТЭЗҮ-д шинжээчээр ажилласан.
Уул уурхайн салбарын хөгжлийн бодлогын 3 төрлийн баримт бичиг
боловсруулахад оролцсон, эрдэм шинжилгээ, судалгааны 10 гаруй өгүүлэл
бичиж дотоод, гадаадын ном сэтгүүлд, 30 гаруй нийтлэл, өгүүлэл, эсээ бичиж
интернет сайт, сэтгүүлд тус тус нийтлүүлсэн.
155
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Уул уурхайн үйлдвэрийн технологи, менежмент, түүх, эрх зүйн чиглэлээр
судалгааны ажил хийдэг. Н.Даваасамбуугийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас
үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон түүхт
ойн дурсгалын медалиуд, “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр тус тус
урамшуулан шагнажээ.
Мэргэжлээ сонгосон минь. Намайг 10 дугаар анги төгсдөг жил манай
аймагт миний эзэмшихийг хүссэн авто инженерийн өдрийн ангийн хуваарь
ирээгүйн улмаас арга буюу юу хийдэг, ямар мэргэжил болохыг нь огт мэдэхгүй,
уул уурхайн инженерийн ангийг сонгон суралцсанаар уул уурхайн ашиглалтын
инженер-технологичийн мэргэжил эзэмшин ажиллаж амьдарсаар явна аа.
Сургууль, багш нар, ангийн хамт олныхоо тухай. Биднийг сургуульд
суралцаж байх үед манай сургуулийг МУИС-ийн дэргэдэх Политехникийн
дээд сургууль (ПДС) гэж нэрлэдэг байснаа 1983 оноос ПДС бие даан ажиллах
болсон юм. Манай факультетийг Геологи, уул уурхайн факультет гэх бөгөөд
геологийн, уул уурхайн, гидро-геологийн гэсэн 3 салбартай, салбар бүр өөрийн
тэнхимтэй байлаа. Бидэнд мэргэжлийн хичээлүүдийг Уул уурхайн тэнхмийн
багш Б.Ишмэнд, С.Цэдэндорж тэргүүтэй Б.Лайхансүрэн, Ч.Дүүжий, Ц.Очир,
н.Казаков, Б.Пүрэвтогтох, А.Хайдав Ж.Цэвэгмид, н.Эрдэнээ, А.Дамдинсүрэн,
А.Доржготов, Л.Пүрэв багш нар болон Геологи-минералогийн тэнхмийн
н.Шийтэр, н.Балжинням, н.Дамбажанцан, н.Пүрэвсүрэн багш нар зааж сургасан
билээ. Бид нэгдүгээр курсээ төгссөний дараа Горхийн полигонд очиж, ерөнхий
геологийн болон инженер-геодезийн дадлага (ерөнхий геологийн дадлагыг
О.Гэрэл багш, геодезийн дадлагыг А.Дамдинсүрэн багш удирдсан), 1978
онд 2 дугаар курс төгссөний дараа Шарынголын уурхайд танилцах дадлага
(А.Хайдав багш удирдсан)-ыг тус тус ангиараа хийсэн. Үйлдвэрлэлийн анхны
дадлагыг 1979 онд ангийн найз Ц.Норовсүрэн, Ш.Энхболд, Г.Бямбадорж нарын
хамт Бэрхийн уурхайд 30 хоногийн хугацаанд, үйлдвэрлэлийн дараагийн
дадлагыг 1980 онд Н.Ганчимэг, Д.Баярсайхан, Ш.Энхболд нарын хамт
“Эрдэнэт” үйлдвэрт 45 хоногийн хугацаанд тус тус гүйцэтгэсэн. Дипломын
өмнөх дадлагаа 1981 оны хавар ГУУҮШИ-ийн секторын эрхлэгч Я.Гомбосүрэн,
эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Очир нарын удирдлагын дор гүйцэтгэж,
Чулуутцагаан дэлийн хайлуур жоншны ордын нөөцийн геометрийн анализийг
хийхэд оролцсон. Дадлагын ажил нь танхимд судалж олсон мэдлэгээ практик
дээр баталгаажуулах, нэмж сурч, дадлагажихад ихээхэн түлхэц өгсөн гэж
боддог.
Бид 1981 онд 26-уулаа сургуулиа төгсөөд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ
оруулахаар ажил хөдөлмөр, амьдралын их аянд мордож байсан маань саяхан
мэт санагдав ч аль хэдийн 40 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай
ангийн хамт олны дундаас Ц.Норовсүрэн, Д.Батцэнгэл, Д.Тэгшээ, Д.Цогтгэрэл,
Н.Ганчимэг, Н.Эрдэнэбаяр, Р.Эрдэнэчимэг, З.Нэргүй, Д.Мөнхбаатар,
С.Батсайхан, Ш.Энхболд нарын зэрэг ажил үйлсээрээ тэргүүний олон инженер
төрөн гарсны дотроос Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Тулгаа,
156
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гавьяат уурхайчин Д.Чулуунбаатар, Техникийн ухааны доктор Ж.Оюун,
хурандаа Б.Өөдөөхүү нарынхаа ажил үйлсээр бид бүхэн зүй ёсоор бахархаж
байдаг билээ.
Ажлын анхны гараа хийгээд ажил хөдөлмөр эрхэлсэн минь.
Сургуулиа төгсөөд хуучнаар Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам (ГУУҮЯ)-ны
томилолтоор Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Өнгөт чулуу олборлох
үйлдвэрт томилогдон ажилласан.
Тус үйлдвэр нь тухайн үед шинээр байгуулагдаж байсан, үнэт чулуу (анар
эрдэнэ) олборлодог, 100 гаруй ажиллагсадтай, энэ чиглэлийн анхны үйлдвэр
байсан бөгөөд уг үйлдвэрт нэг сар гаруйн хугацаанд ээлжийн мастераар
ажиллаад үйлдвэрийн ерөнхий инженерээр томилогдож, 5 жил ажиллахдаа
үйлдвэрийн техник-технологийн горимыг тогтоох, үйлдвэрийг шаардлагатай
машин, тоног төхөөрөмжөөр тоноглох, хөдөлмөрийн шинэ хамт олныг
бүрдүүлэх, тэднийг ажил мэргэжилд нь сургаж, дадлагажуулах, үйлдвэрлэлийн
баазыг бэхжүүлэх, улсын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд ерөнхий
инженерийн хувьд биечлэн оролцсон.
Өнгөт чулуу баяжуулах үйлдвэрийн технологийн үндсэн шугамыг 2 удаа
өөрчлөн шинэчилж, хөдөлмөрийн бүтээмжийг 20-32%-иар нэмэгдүүлж байсны
дээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаварыг тогтмол давуулан биелүүлж,
ажлын үзүүлэлтээрээ геологи, уул уурхайн системийн байгууллагууд дотор
тогтмол эхний байруудад шалгарч, YII таван жилийн гавшгайч хамт олон болоход
өөрийн зохих хувь нэмрийг оруулсан нь орь залуу насны минь мартагдашгүй
дурсгал, бахархал билээ.
Тус үйлдвэр 1981-1985 онд 900 кг эрдэнийн чулуу олборлох төлөвлөгөөтэй
байснаас 1034.7 кг-ыг олборлон улсынхаа эрдэнэсийн санд нийлүүлсэн нь одоо
болтол гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласаар байгаа юм.
Мөн ГУУҮЯ-ны шийдвэрээр 1986 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын
нутаг дахь Цагаан чулуутын өнгөлгөөний гантигийн ордыг ашиглах үйлдвэрийн
бэлтгэл ажлыг хангуулахаар Мөрөнгийн Зураглалын экспедицийн мэдэлд
шилжин ажиллаж, тэнд хайгуул-ашиглалтын ангийн даргаар ажиллаж байгаад
мөн онд Цагаан чулуутын хайгуул-ашиглалтын үйлдвэрийг байгуулахад даргаар
нь томилогдсон юм. Энэ үйлдвэр нь барилгын өнгөлгөөний чулуу олборлодог
үйлдвэр бөгөөд жилд 6000 шоо метр гантиг блок олборлон, боловсруулах
үйлдвэрүүдэд нийлүүлэх хүчин чадалтай, 150 орчим ажиллагсадтай ажиллаж
байсан. Тус үйлдвэрийн даргаар 3 жил ажиллах хугацаандаа далайн түвшнээс
дээш 2300 гаруй метрийн өндөрт орших Цагаан чулуутын гантигийн ордыг
ашиглах уурхайн үндсэн бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэх, шинэ хамт олныг
бүрдүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төслийн хүч чадлыг
эзэмших, төлөвлөгөөт даалгаварыг жигд ханган биелүүлэх ажлыг удирдаж
ажилласан.
Манай улсад урьд нь хэрэглэж байгаагүй, Итали Улсын “Плегрини” пүүсэд
үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өрөм, канатан хөрөө, “Деррик”
157
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
краны хослол бүхий технологийн иж бүрэн шугамыг нэвтрүүлэн, ашиглалтад
оруулах ажлыг амжилттай зохион байгуулснаас гадна Мөрөн хотод 48 айлын
орон сууц бариулан ажиллагсдынхаа 40 гаруй хувийг боловсон тохилог орон
сууцаар хангаж байсан нь тухайн үедээ хөдөө орон нутагт өндөр амжилт
байлаа. Намайг даргаар нь ажиллаж байх хугацаанд Цагаан чулуутын
хайгуул-ашиглалтын үйлдвэр гантиг блок олборлох төлөвлөгөөг 101.2-121.0%-
иар тогтмол биелүүлж, 11.0 мянга гаруй шоо метр гантиг блокийг (төслийн
хүчин чадалдаа хараахан хүрээгүй байв) чулуу боловсруулах үйлдвэрүүдэд
нийлүүлсэн байдаг.
Цагаан чулуутын хайгуул-ашиглалтын үйлдвэрийг 1989 онд Улсын барилгын
хорооны харъяанд шилжихэд миний бие Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр,
геологийн яам (ЭХУУҮГЯ)-ны Барилга захиалагчийн товчоонд төсөл хариуцсан
инженерээр томилогдон, Бороогийн алт, Улаан-Уулын гянт болд, Төмөртийн
Овооны цайрын үйлдвэр зэрэг төслүүдийн зураг төсөл боловсруулах ажлыг
хариуцан ажиллаж, амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд уул уурхайн
үйлдвэрийн төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар их зүйлийг сурч мэдэж
билээ.
Сүхбаатар аймагт байгуулагдаж байсан Төмөртийн Овооны цайрын уулын
баяжуулах үйлдвэрийн Ашиглалтын өмнөх захиргааны ерөнхий инженер,
даргаар 1990 онд томилогдон хоёр жил ажиллах хугацаандаа уг үйлдвэрийн
үйлдвэрлэл, ахуйн зориулалттай барилга байгууламжуудын барилга угсралтын
ажил, хүдрийн ил уурхайн хөрс хуулалтын ажлыг эхлүүлсний дээр ЭКГ-5А
маркийн экскаватор, СБШ-250Н маркийн өрмийн машин, БелАЗ-540 маркийн
өөрөө буулгагч машин зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийн угсралт,
нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж, ДГ-72 маркийн 3 ш дизель цахилгаан
станц бүхий эрчим хүчний үйлдвэр, уурын зуух, орон сууцны барилгууд,
үйлдвэрийн технологийн усны шугам зэрэг барилга, байгууламжийн ажлыг
хамт олныхоо хүчээр эхлүүлсэн ч зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн
үеийн хүндрэлийн улмаас өөрийн эрхгүй хадгалалтад тавигдаж билээ. Дээрх
ажлуудыг гүйцэтгэхэд ЗХУ-ын (хуучин нэрээр) “Эрдэс” үйлдвэр (Мардай гэдэг
байв) туслан гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны
үндэс суурийг тухайн үед “Монгол-Эрдэнэ” хам нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан Д.Рэнчинханд гуай биечлэн тавьж өгсөн юм.
Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн уул уурхайн компани болох
“Нэйчө” (Nature) ББХК-д 1992-1996 онд үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар 4
жил ажиллах хугацаандаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь
Хужиханы цагаан тугалганы үйлдвэрийн даргаар (эхний жилд) давхар ажиллан,
тухайн үед үйл ажиллагаа нь зогсож, тоногдоод байсан уг үйлдвэрийг сэргээн
засварлах, технологийн машин, тоног төхөөрөмжийн тохируулгыг шинэчлэн
хийж, үйлдвэрийг дахин асааж ашиглалтанд оруулах, “Төгрөг нуур”-ын нүүрсний
уурхайг (Төв аймгийн Баян сум) шинээр байгуулах, Орхонтуулын Өлзийт нугын
алтны шороон ордын эрэл-хайгуулын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлуудыг удирдаж
үр дүнд хүргэж байсан минь нийгэм, эдийн засгийн шилжилтийн эхний хүнд
158
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хэцүү үед ч бүтээлчээр ажилласан он жилүүд байжээ.
Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Хайлааст” ХК-д 1996-2001
онд Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн дарга, үйлдвэрлэл эрхэлсэн захирал
зэрэг ажил үүргийг гүйцэтгэн 5 жил ажиллахдаа 1500 гаруй кг алт олборлон
Монголбанкинд тушааж, улсын төсөвт олон тэрбум төгрөгийн орлого оруулах
үйлсийг компаний бүтээлч, хөдөлмөрч хамт олонтойгоо хамтран бүтээснээс
гадна Д-250МН маркийн драгийн угсралтын ажилд гар бие оролцож, шинэ тутам
байгуулагдаж байсан олон тооны алтны уурхайнуудад мэргэжлийн туслалцаа
үзүүлж байсан минь “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр
төдийгүй хийж бүтээхийн төлөө шамдаж явсан, урам зориг төгс, дурсгалтай
сайхан цаг үе байлаа.
“Минерал Инвест Холдинг” ХХК-д 2001-2003 онд ахлах инженер, ерөнхий
менежерээр ажиллаж, тус компанийн харьяа Сэлэнгэ аймгийн Бугант дахь
алтны уурхай, Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дахь хайлуур жонш, Баян
сумын нутаг дахь шохойны үйлдвэр зэрэг үйлдвэр уурхайн үйл ажиллагааг
эхлүүлж, мэргэжлийн удирдлагаар хангахад гар бие оролцсон билээ.
Монголын жонш олборлогч компаниуд хамтран “Жонш консорциум” ХХК-
ийг 2003 онд байгуулахад менежерээр томилогдон ажилласан. Энд 2003-2005
онд ажиллахдаа жонш олборлогч үндэсний компаниудад санхүүгийн дэмжлэг,
техник, технологи, экспортын зуучлалын туслалцаа үзүүлэх ажилд оролцож,
жонш олборлогчдын зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулалцаж, олон тооны
гэрээ, хэлцэл байгуулж, хэрэгжүүлэх үйлсэд идэвхитэй оролцсон.
Ашигт малтмалын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран
хэрэгжүүлж байсан Тогтвортой бичил уурхай төслийн уул уурхайн экспертээр
2005-2008 онд ажиллаж, хувиараа ашигт малтмал олборлогчдын хөдөлмөрийг
зохион байгуулалтанд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайг
хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах талаар олон
арван судалгаанд оролцсоны гадна Бичил уурхайн тухай хууль боловсруулах
Ажлын хэсэгт 2 удаа томилогдон ажилласны дээр Бичил уурхай ажиллуулах
журам боловсруулж, Засгийн газраар батлуулах, Бичил уурхайтай холбоотой
сургалт, сурталчилгааны материал боловсруулж, хэд, хэдэн төрлийн ном
товхимол зохиох, хувиараа ашигт малтмал олборлогчдын байршлыг анх удаа
Монголын газрын зурагт оруулах зэрэг ажлыг биечлэн гүйцэтгэж, Хувиараа
ашигт малтмал олборлогчдын улсын зөвлөгөөнийг санаачилж, зохион
байгуулахад санаачлага гарган оролцсоны дээр бичил уурхайн сургалт,
сурталчилгаа, судалгааны ажлаар Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан
Уул, Төв, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймгийн олон сумдын нутагт олон удаа
томилогдон ажиллаж байлаа.
“Эм Си Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Глобал энержи” ХХК,
“Баян Айраг эксплорейшн” ХХК-д 2008-2010 онд “Билүүт майнинг”, “Баян
Айраг” төслийн менежерээр ажиллаж, уг төслүүдийн ТЭЗҮ-ийг БНХАУ-
ын болон Монголын зураг төслийн байгууллагад захиалж байсан. “Глобал
энержи” төслийн “Олово” төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдаж, Төв аймгийн
159
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эрдэнэ сумын Авдрантын ордыг түшиглүүлэн жилд 500 мянган шоо метр элс
олборлож, баяжуулах хүчин чадал бүхий уул уурхайн үйлдвэр байгуулан, Улсын
комисст хүлээлгэн өгсний дээр анхныхаа жилд 40 тн цагаан тугалганы баяжмал
үйлдвэрлэсэн маань бас нэгэн амжилт байв. Завхан аймгийн Дөрвөлжин суманд
“Баян Айраг”-ийн алт, зэсийн ордын хайгуулын ажиллагсдын кэмпийг шинэчлэн
барьж байгуулах, үйлдвэрийн ТЭЗҮ-ийг захиалан боловсруулах, үйлдвэрийн
байршил, технологийн усны эх үүсвэрийг шийдвэрлэх ажлыг хийж явсан маань
баруун бүсэд уул уурхайн үйлдвэрлэл хөгжихөд миний оруулсан хувь нэмэр
байсан юм.
“Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа Худаг төслийн нүүрс баяжуулах үйлдвэрийг
барьж байгуулахад зөвлөх инженер-зохицуулагчаар 2011 оны эхнээс
ажиллаж, тус бүр 5 сая, нийт 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай,
хамгийн орчин үеийн техник, технологи бүхий, дэлхийн хэмжээний иж бүрэн
баяжуулах үйлдвэрийн 3 модулийг барьж байгуулахад техникийн хяналтыг
амжилттай гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэн өгөхөд оролцсон минь миний
оролцсон хамгийн том төсөл, бүтээн байгуулалт байлаа. Энд Австрали Улсын
“СЕДЖМАН”, БНХАУ-ын “СС-92” компани зэрэг дэлхийд нэртэй компаний
мэргэжилтнүүд болон туслан гүйцэтгэгчээр оролцсон Монголын олон арван
компаний ажилтнуудтай хамтран ажиллаж дэлхийн хэмжээний том төслийн
бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх арга барилд суралцсан билээ.
Миний бие 2013 оны 9-р сараас уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Кью Эм
Си” ХХК-д зөвлөх инженерээр ажиллаж, Бороо, Гацуурт, Буянтын алт, Төмөртэй,
Харангын төмөр, Оюутолгойн алт, зэс, Хөтөлийн шохойн чулуу, Урт булгийн алт,
Мандалын өнгөт металлын үйлдвэр, Цант-Уул, Заг сүүж, Өехий цагааны нүүрс,
Овоотын коксжих нүүрс, Грийн Энержи Просперити ХХК-ийн хөнгөнцагааны
үйлдвэр, Дарханы Монгол-ган цогцолбор, Эрдэнэс-Тавантолгой ХХК-ийн нүүрс
ачих байгууламж зэрэг 30 гаруй үйлдвэр-уурхайн ТЭЗҮ-ийн төслийн баримт
бичиг боловсруулах ажилд биечлэн оролцож, тэдгээр төслүүдийг ЭБМЗ-ийн
хуралдаанаар хэлэлцүүлэн хамгаалахаас гадна ажиллаж байгаа уул уурхайн
үйлдвэрүүдэд техник, технологийн болон менежментийн зөвлөх үйлчилгээ
үзүүлэхэд идэвхитэй оролцож байна. Мөн Монгол Улсын зөвлөх инженерийн
хувьд Бүүвэйтийн шохойн чулуу, Харгуйт, Манж худаг, Цагаан чулуутын алт,
Эрдэнэ толгойн алт-зэс, Унагадын мангани, Овоотын коксжих нүүрс, Дунд
бөхөгийн барилгын чулуу, Үнэгтийн гөлтгөний орд зэрэг олон тооны ашигт
малтмалын ордыг ашиглах уурхайн ТЭЗҮ-ийн баримт бичигт шинжээчээр
ажиллаж, дүгнэлт зөвлөмж боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд
танилцууллаа.
Эрдэмтэн багш нар, хамт олныхоо тусламж дэмжлэгтэйгээр эрдэм
шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж, “Хайлуур жоншны ордуудын
ашиглалтын өмнөх чадамжийг үнэлэх судалгаа” сэдвээр эрдэм шинжилгээний
нэг сэдэвт бүтээл тууриван 2015 онд Техникийн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг
хамгаалсны дээр эрдэм шинжилгээ, судалгааны олон тооны өгүүлэл бичиж
дотоод, гадаадын мэргэжлийн ном, сэтгүүлд нийтлүүлсэн билээ.
160
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Уул уурхайн, хүнд үйлдвэрийн хөгжил байршлын судалгаа”, “Хайлуур
жоншны үйлдэрлэл, экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл, “Уул уурхайн
хаалт, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”
зэрэг улсын болон салбарын чанартай бодлогын бичиг баримт боловсруулахад
эрдэмтэн-судлаачийн хувиар оролцож, мэргэжлийн болон нийтлэг сэдвээр
30 гаруй өгүүлэл, эсээ бичиж LinkedIn.com интернет сайт болон мэргэжлийн
сэтгүүлд нийтлүүллээ. Боломж, бололцоо олдох бүрийд сургууль, багш
нартайгаа хамтран ажиллаж, мэргэжлийн салбарын залуу инженер, оюутан
дүү нартаа дэмжлэг үзүүлэх (хичээл заах, диплом хамгаалуулах, мэргэшлийн
зэрэг олгоход оролцох, магистрын дипломын ажил удирдах зэргээр) завшааныг
алдахгүй байхын төлөө мэрийн ажиллаж явна даа.
Өнгөрсөн хугацаанд миний бие уул уурхайн 10 гаруй том, жижиг
төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулахад идэвхитэй оролцож,
эрдэнийн анар чулуу, өнгөлгөөний гантиг, цайр, цагаан тугалга, гянт болд,
алт, хайлуур жонш, нүүрс, зэс, молибдени зэрэг 10 нэр төрлийн ашигт
малтмалын нөөцийг үйлдвэрлэлийн аргаар олборлон боловсруулж,
эдийн засгийн эргэлтэнд оруулахад биечлэн оролцсон байх юм.
Монголын уул уурхайн салбарт 40 гаруй жил ажил, хөдөлмөр эрхэлж яваа
тухайгаа товчхон дурьдахад ийм байна. Намайг удирдан чиглүүлж, зааж зөвлөж
байсан удирдлагууд, ахмад инженерүүд болон мөр зэрэгцэн хөдөлмөрлөж
явсан хийгээд хөдөлмөрлөж яваа үе, үеийн бүтээлч хамт олон, найз нөхөд,
дүү нарынхаа тухай тусгайлан дурсах, бичиглэн үлдээх хүсэл эрмэлзлэл тээн
явдгаа илэрхийлэхийн ялдамд энэ үйлс минь бүтэх болтугай хэмээн ирээдүй
цаг дор залбирмуу.
Миний хүндэлж, дурсаж явдаг ахмадууд. Уул уурхайн инженерийн
мэргэжил эзэмших, инженер болоод ажиллаж амьдарч явахад олон тооны
ахмадууд анхаарал халамж тавьж, үлгэр жишээ үзүүлж, зааж сургаж, хамтран
ажиллаж явжээ. Юуны түрүүнд Б.Ишмэнд, С.Цэдэндорж, Б.Лайхансүрэн,
Ч.Дүүжий, Ж.Цэвэгмид, А.Хайдав, Ц.Очир, Б.Пүрэвтогтох, Л.Пүрэв,
Я.Гомбосүрэн, Ц.Нанзад, А.Дамдинсүрэн багш нартаа цаг ямагт баярлаж,
талархаж байдгийн дээр эрхэм хүндэт багш нар маань уул уурхайн олон зуун
инженерийг бэлтгэхэд өөрсдийн мэдлэг, чадварыг дайчлан ажиллаж одоог
хүртэл сурган хүмүүжүүлэх их үйлс хийгээд бүтээл тууривалаа үргэлжлүүлэн
хөдөлмөрлөсөөр байгаа гавьяа зүтгэлээр нь бахархаж явна. Намайг ажил
хөдөлмөрийн гараагаа эхэлж байх үед салбарыг удирдаж байсан ГУУҮЯ-ны
сайд У.Мавлет, орлогч сайд Д.Рэнчинханд, З.Барас, Г.Дорж, А.Баасанжав нар
болон УУҮХ-ийн дарга Ш.Отгонбилэг агсан, А.Вандан, дарга асан Н.Төмөртогоо,
Х.Бадамсүрэн, мэргэжилтэн Т.Оюунбилэг, Б.Далай, Д.Ганбаатар, Д.Цогбаатар,
Ч.Батсандаг, Л.Бямбажав, Ж.Индрээ, СЭЗХОХБХ-ийн дарга асан Ч.Батаа,
Ч.Буд, н.Оюунчулуун, Н.Содномрэнцэн, ХҮЭЗ-ийн хэлтсийн дарга Т.Балжинням,
мэргэжилтэн н.Сандаг, н.Бөөвөө, н.Пүрэвбат, МТХ-ийн дарга н.Баясгалан,
мэргэжилтэн н.Гэнэн (Улсын мэргэн), н.Ганжууржав, Д.Шийтэр, ГҮМХХ-ийн
161
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
дарга н.Тогооч, мэргэжилтэн асан Б.Виктор, Д.Дагвадорж, н.Натар, ахлах
диспетчер н.Нэргүй, диспетчер н.Лхагвасүрэн, ЗААТ-ийн дарга н.Доржхүү,
ахлах мэргэжилтэн н.Баасандорж нарын удирдах ажилтнуудын туслалцаа,
дэмжлэгт баярлаж талархаж явдаг аа.
Намайг үйлдвэрлэлийн талбарт угтан авч ажил, амьдралын асар их
зүйлийг сургасан Өнгөт чулуу олборлох үйлдвэрийн дарга Ш.Цэдэндамба
агсан, механикч И.Ванчинсүрэн, геологич Д.Хүчитбаатар, ня-бо Д.Бавуу, эдийн
засагч Н.Дуламсүрэн, засварчин н.Балдорж, токарьчин н.Базарсад, жолооч
Г.Дорж, М.Нарангэрэл, Н.Хангайдорж, мастер Б.Өлзийбаяр нарыгаа дурсан
санахад таатай байна.
Ном эрдмийн багш (докторантурын сургалтын), Монгол Улсын анхны
Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Монголд анхны хувийн хэвшлийн компани,
уурхай байгуулан хамтран ажиллаж байсан, доктор Ч.Тэгшсайхан нартай нэгэн
цаг үед амьдарч, сургааль айлдварыг нь хүртэж яваадаа баярладаг.
Надтай хамтран ажиллаж, амьдарч явсан үе, үеийн хамт олон, уурхайчиддаа
Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж,
амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Залуусдаа хандаж хэлэх үг. Уул уурхайн салбар 100 жил хөгжиж,
дэлхийн зэрэгт хүрэв, цаашид Монгол улсын хөгжлийн тулгуур нь байж
бусад салбаруудаа дагуулан хөгжих нь дамжиггүй. Өнөөгийн байдлаар
Монгол Улсын хөгжлийн алсыг харсан, даацтай бодлого байхгүй байна.
Энэ нь уул уурхайн хөгжлийн бодлого ч мөн байхгүй гэсэн үг болно. Хөгжил
гэдэг нь хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээгээр ухаалгаар холбогдсон
баялаг бүтээгч, орчин үеийн өндөр хөгжсөн техник, технологиор иж бүрэн
тоноглогдсон аж үйлдвэрийн нэгжүүд бүхий эрх чөлөөт, ардчилсан ёс
зүйт, соёлт, шударга, эрүүл оюун санаагаар удирдуулсан нийгмийг хэлнэ.
Хөгжихийн тулд бодлогоо зөв, оновчтой, бодитой тодорхойлохоос гадна
өндөр боловсрол, мэдлэг чадвартай ухаалаг мэргэжлийн удирдагч хэрэгтэй.
Электрон техник-мэдээлэл зүй, нано технологи, дэлхий нийтийн хэлний мэдлэг,
боловсрол хэрэгтэй. Энэ зүгт шамдаарай. Та нар чадна аа. Уул уурхайн
үйлдвэрлэлийг тоглоом шиг хялбархан удирдах, хянах чадвар бүхий үр хөврөл
(Game Mine LLC) Монгол эх оронд минь бий болоод бидэнд ойрхон ажиллаж,
үр дүнд хүрч байгаад би туйлын баяртай байдаг. Үүнийг хэрэгжүүлж буй дүү
нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Геологи, уул уурхайн салбарыг орчин үеийн өндөр мэдлэг, боловсролтой
мэргэжлийн хүн тэнэг, мунхаг, бохир заваан улс төрөөс ангид байлган удирдвал
зохино. Үүний тулд залуус та нар мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдээр
дамжуулан хөгжил, дэвшилд хөтлөгтүн.
Эх оронч бус, шударга нийтэч бус амин хувиа хичээсэн, сөрөг энерги бүхий
үзэл бодол, хүмүүжлээс ангид байж, ажиллаж хөдөлмөрлөхийг Та бүхнээсээ
эрхэмлэн хүсье.
НДА 2022.10. 26
162
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ГАЛБАДРАХЫН ДАВААСҮРЭН
“Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн
хэсгийн экскаваторын машинч,
Монгол Улсын Гавъяат уурхайчин
Галбадрахын Даваасүрэн нь 1971-1981 онд Дундговь аймгийн 1 дүгээр 10
жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд Налайхын 0137-р ангид 1981-1984
онд цэргийн алба хаасан.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад 1984-1985 онд ил уурхайн цахилгааны
засварчин мэргэжлээр суралцаж төгсөөд, Дундговь аймгийн Цагаан Овоогийн
нүүрсний уурхайд 1985-1992 онд цахилгаанчин-засварчнаар ажил амьдралын
гараагаа эхэлжээ.
Г.Даваасүрэн нь Шивээ-Овоогийн уурхайд 1992 онд цахилгааны монтёр,
1995 оноос цахилгаан экскаваторын туслах машинч, 1998 оноос машинч, 2000
оноос машин бригадын ахлагчаар ажилласан байна.
Г.Даваасүрэн нь урьдчилан сэргийлэх болон график засвараа цаг тухайд
нь чанартай хийж техникийн бэлэн байдлыг хангаж ажилласнаар сул зогсолтыг
багасган 2012 оны 7-р сарын 1-ний байдлаар техникийн бэлэн байдлын
коэффициентийг 0.92, техник ашиглалтын коэффициентийг 0.9-д хүргэн
өсгөсөн байна.
Төлөвлөгөөт даалгавраа биелүүлэхийн зэрэгцээ уулын ажлын явц
өрнөлтийг паспортын дагуу гүйцэтгэж мөргөцгийн параметр, хана, таазны
цэвэрлэгээ, автосамосвалын тэвш дүүргэлт гэх мэтчилэн чанартай холбоотой
асуудлуудад анхаарсны улмаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
зөрчилгүй ажилладаг байна.
Түүний гаргасан амжилтыг үнэлэн 2006 онд “Үйлдвэрийн тэргүүний
ажилтан”, 2002 онд Шивээговь сумын “Тэргүүний ажилтан”, 2008 онд
“байгууллагын аварга”-аар тус тус шалгаруулан, 2003 онд ТЭХЯ-ны “Жуух
бичиг”, 2009 онд “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр шагнуулсан байна.
Г.Даваасүрэнгийн ажлын амжилтыг үнэлж уул уурхай үүсч хөгжсөний 90
жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оны
7-р сарын 9-нд “Монгол Улсын Гавъяат уурхайчин” цол, тэмдгээр шагнуулсан нь
Шивээ-Овоо ХК-ийн хамт олны бахарлын нэг болсон байна.
163
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЛУВСАНДАГВЫН ДАВААЦЭДЭВ
Монгол Улсын Зөвлөх инженер
Аянгатай шөнө эхэлсэн уурхайчны хөдөлмөр. Жанжаатан овогт
Лувсандагвын Даваацэдэв. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг, Уйлган
голд төрсөн, 1965 онд 9 настайдаа сургуульд орохдоо л анх сумынхаа төвийг
үзсэн хөдөөний нэгэн. 1975 онд Мөрөн хотын 10 жилийн сургууль төгсөн, ЗХУ-д
Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн бэлтгэл анги, улмаар уулын салбарт
суралцаж, 1981 онд ил уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн,
хожим ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан.
Би нэг их хичээл таслаад байдаггүй, дадлагад хамгаас түрүүн гардаг,
хугацаагаа хэтрүүлнэ үү л гэхээс эрт бууж ирдэггүй оюутан байлаа. III курсээ
төгсөөд үйлдвэрлэлийн анхны дадлагаараа Черемховын нүүрсний орд газрын
“Сафроновский” ил уурхайн тэсэлгээний хэсэгт хоёр сар орчим, IV курс төгсөөд
үйлдвэрлэлийн хоёрдугаар дадлагаараа Кузбассын “Бачатский” нүүрсний
уурхайд экскаваторын машинчийн туслахаар сар гаруй ажилласан маань
оюутны ширээнээ багшаар заалгасан, судалснаа амьдрал практиктай холбох
сайхан боломж болсон юм. Доктор В.П.Федорко багш маань IV курс төгссөний
дараа дадлагад явахад надад оюутны судалгааны даалгавар өгч нухуулсаар,
түүнийгээ дипломын ажил болгон хамгаалуулж, төгсгөсөн билээ. Дипломын
ажлаа эхэлж хамгаалчихаад, баримт бичгээ хүлээнгээ зарим нөхөддөө диплом
хамгаалах, зураг төсөл боловсруулахад нь тусалж байлаа.
1976 онд бэлтгэл анги төгсөөд ирэхэд, нэр дээрээс нь сургуульд явсан яам
маань геологи, уул уурхайн болон түлш, эрчим хүчний гээд хоёр хуваагдчихсан,
уул уурхайн мэргэжлийн оюутнуудын ихэнхийг нь Геологи, уул уурхайн яаманд
хуваарилчихсан байлаа. Тэгэхэд тэднийг Эрдэнэт, Бор-Өндөр зэрэг өнгөтийн
шинэ уурхайнуудын боловсон хүчний бэлтгэл гэж яригдаж байв. Харин би
түлшний талд хуваарилагдсан цөөн хүний тоонд орсон бөгөөд, 1981 онд төгсөж
ирэхэд минь Шарын голын уурхайд (ШГУ) ажиллуулахаар томилсон юм.
Улсын баярын дараах ажил эхэлсэн өдөр яаман дээрээ очиж, баримт бичгээ
бүрдүүлэн томилолтоо авч, Шарын голын уурхайд очиход, уурхайн зуу гаруй
инженер техникийн ажилтнууд дотор оюутан байхдаа сураг, домгийг нь дуулж
164
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байсан манай сургуулийн ахмадууд, дээд курсуудын төгсөгчдөөс хэд, хэдэн
хүн байв. Намайг уурхайн дарга А.Доржсүрэнгийн тушаалаар Хөрс хуулалтын
хэсэгт мастераар томиллоо. Хэсгийн дарга нь амарчихсан, бас ээлжийн мастер
дутуу байсан тул орлогч дарга нь хэсэг дээрээ очсон эхний өдөр уурхайгаар
дагуулж явж үзүүлчихээд, тэр оройдоо шөнийн ээлжийн ажилд гаргачихдаг юм.
Шөнөдөө аянга цахилгаантай бороо орж, тог цахилгаан тасарч, шинэ мастерыг
сандаргаж байлаа.
Шарын голын уурхайг Монголын уурхайчдын хэд, хэдэн үеийг бэлтгэсэн,
өсгөн бойжуулж өгснөөрөө улсынхаа уул уурхайн хөгжилд асар их хувь нэмэр
оруулсан гавъяатай байгууллага гэж үздэг. Тэр гайхамшигтай хамт олны
дунд 1981-2000 оны хооронд 19 жил ажиллах хугацаандаа ахмадаас сурч,
үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж, залуусыг дагуулан сургаж, өөрийгөө
уурхайчны анги, дамжаа ахин суралцснаар төсөөлөн боддог. Одоо бид
уулзахаараа олон сайхан нөхөдтэйгээ уурхайн удирдлагын бүтцэд болон хэсэг
нэгжийн удирдлагад ажиллаж, нэгэн үйлсэд хамтран зүтгэж байснаа дурсан
ярих дуртай. Уурхайн дарга Л.Төрбадрах, З.Хаянхярваа (МУАҮГА), О.Дагвадорж,
С.Баттулга, ерөнхий инженер Б.Даваадорж, З.Төмөрбаатар, Н.Хүдэрчулуун,
орлогч дарга Ц.Феодор, Ч.Пүрэвдорж, Т.Жаргалсайхан, М.Билгээ, Д.Сүхээ,
Д.Цэвээн, А.Лосол, Л.Лхагвацэрэн, Д.Баттулга, Ж.Хумарбек, хэлтэс, хэсэг,
нэгжийн дарга, инженер Ц,Оюунбаатар, Д.Бадамдорж, Т.Наваандаяа, С.Дэжид,
Р.Цэцэгмаа, Ш.Оюунчимэг, Л.Довдондорж, З.Бат-Эрдэнэ, Б.Болд, С.Алтанхуяг,
Ж.Эрдэнэбат (МУГУ), Л.Жамьяндамба, Д.Цэцэгмаа, Ш.Гончигсүрэн,
Д.Батсуурь, Г.Хасбаатар, Л.Баяраа, Д.Бумцэнд, Бя.Батсүх, Т.Гантөмөр,
Ба.Батсүх, Д.Лхагвасүрэн, С.Бямбадорж, Н.Батсүх, Т.Мэлс, Д.Цэвээнлхаазал,
Ө.Сүхбаатар, Г.Батзориг, Д.Мягмаржав, Ж.Бор, Б.Бийраа, Ж.Бат-Эрдэнэ,
Б.Сандагдорж, Л.Батсуурь (МУАҮГА), П.Цагаан, Ц.Батмөнх, Б.Жаргал, О.Уянга,
Г.Чинзориг, Дашхүү, Т.Шофер (МУГУ), Ж.Саялов, Д.Манхан, С.Мандалсүрэн,
Д.Сүхбаатар, А.Цогт, Н.Даргербек, Ц.Энх-Оюун, Д.Хуушаан, В.Эрдэнэбат,
К.Ермурат, н.Нямжав, н.Машлай, н.Пүрэвжав, н.Оюунбат, С.Жалил, н.Таамж,
Д.Баяннамсрай, Р.Бат-Очир, С.Шархүү, Б.Буянжаргал, Ш.Ганбаатар,
Ням, Б.Түвшинсайхан, Ч.Ганбүрэл, Л.Балжинням, Ц.Бор, Л.Сандагдорж,
н.Ажаасүрэн, М.Батхуяг, н.Даваасамбуу, З.Цэдэндаш, Ш.Ганзориг, н.Ганбаатар,
Л.Эрдэнэбат, н.Гансүх, Г.Батхүү, Ч.Дүгэрхүү, Т.Шоовой, н.Урандэлгэр, Д.Базар
(МУАҮГА), Ж.Жамьянжав, Н.Сундуйжав, Ж.Тэрбиш, Чулуунбаатар, Ч.Бат-
Очир, Ч.Цэндсүрэн, Ж.Бүүдэдмаа, Б.Жаргал, эдийн засагч, санхүүч н.Баянгол,
Ж.Бямба-Юу, Д.Батлантуу, Л.Ням-Осор, Н.Оюунчимэг, З.Дашням, П.Баттогтох,
Ж.Отгонням, Д.Мигдорж, О.Данаасүрэн, А.Цэцгээ гээд нэгэн үе хамт ажиллаж
байсан хүмүүсийн уртын урт жагсаалт үргэлжилнэ.
Ялангуяа анх ажилд орсон хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхний
дунд орсноор надад уурхайчны сэтгэл зүй, араншин төлөвшиж, үйлдвэрлэлийн
анхан шатны нэгжид ажиллах дадал, туршлага суусан байх. Хэсгийн дарга
Ч.Пүрэвдорж, Ч.Ганбаатар, механик Я.Жүгдэр, мастер Н.Пүрэвдорж,
Ж.Чулуунбаатар, н.Лхагвасүрэн, н.Баяртулга, Ж.Бат, экскаваторын машинч
165
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ч.Цэрэндорж (МУХБ), Н.Очирбат (МУХБ), Ба.Батхүү (МУГУ), Г.Балзан, н.Балчиг,
н.Бадамцэрэн, Д.Доржготов, Д.Төмөрчөдөр, Жамьянсүрэн, Ш.Балсанжав,
н.Лундаасүрэн, Д.Цэвээндорж, н.Сэрээнэн, Л.Батхуяг, Д.Авиймаа, н.Жамбал,
Д.Амартөр, Бя.Батхүү, Н.Болд, н.Цэрэнтогтох, Ш.Чулуунбаатар, н.Цагаан,
н.Цогтбаяр, Х.Пүрэвдорж, тэсэлгээний инженер Ц.Цогт, Аманжол, А.Хүрэлбаатар,
А.Тилеуберди, Б.Баатарцогт, Д.Нарантуяа (МУГУ), С.Бат-Эрдэнэ, өрмийн
механик н.Цэнджав, Я.Балаахүү, н.Батсуурь, өрмийн машинч С.Цэвээн (МУХБ),
Ч.Сэнгээрэй (МУГУ), Г.Эрдэнэчулуун (МУГУ), Л.Батмөнх, Х.Мягмар, Ядамбат,
Ганаа, З.Пүрэвдорж, Н.Сайжрах, Д.Ганбаатар, Д.Бидолдой, Т.Буянхүү, н.Баатар,
н.Баярсайхан, н.Хашбаатар, Д.Чулуунбаатар, тэсэлгээчин н.Цэрэннамжил,
н.Мөнхжаргал, Д.Сүхбаатар, Батсүх, Ц.Энхбат Д.Мизам, н.Женисхаан,
Б.Азатхаан, н.Батцэнгэл, н.Төлөг нарын инженер техникч, мэргэжлийн ажилчид
уурхайчны хөдөлмөрийн маань анхны хамт олны нэгэн хэсэг нь билээ.
Ээлжийн мастераар хоёр сар ажиллаад хэсгийн инженер, хэдэн сарын
дараа уурхайн ээлжийн дарга, мөн хэдэн сарын дараа хэсгийн даргын албанд
томилогдон, нийтдээ хоёр жил хэсэгт ажиллаад, Үйлдвэр технологийн хэлтэст
(ҮТХ) инженерээр томилогдов. Жил хэртэй тоосжилт, агааржуулалтын инженер
албан тушаалтай байсан хэдий ч, эхнээсээ л үйлдвэр технологийн төлөвлөлт,
өрөмдлөг тэсэлгээний ажил хариуцсан технологич инженерийн үүргээ гүйцэтгэж
байлаа. 1986 оноос ҮТХ-ийн дарга, ерөнхий технологич, 1994 оноос ерөнхий
инженер (1995 онд уурхай компаний хэлбэрт орсноос хойш ерөнхий инженер
бөгөөд тэргүүн дэд захирал)-ийн албан тушаалд томилогдон 2000 оны дунд
хүртэл ажилласан юм.
Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцыг хянаж зохицуулдаг, өөрөөр
хэлбэл уурхай хэмээх аварга том амьд организмын зүрхний цохилтын хэмд
орж, мэдэрч, үйл ажиллагааг нь удирдах тархины үүрэг гүйцэтгэдэг ээлжийн
даргын албыг жил хиртэй хашсан маань уурхайн бүхий л ажлын процессыг
мэддэг болох, хэсэг нэгжийн ажилтнуудтай харьцаж, тэдний ажлын ур чадвар,
ажилд хандах хандлага, хариуцлагыг мэдрүүлж байжээ. Ээлжийн дарга
ихэвчлэн хэсэг нэгжийн ээлжийн мастерууд, төмөр зам, авто тээврийн ээлжийн
диспетчер, механикууд, нүүрс борлуулалтын ажилтнууд, пүүлэгчид, дуудлагаар
ажилладаг тохируулгын инженер, цахилгаанчид, гагнуурчид зэрэгтэй харьцаж
ажиллана. Экскаватор, өрмийн машинч, уурхайн хүнд даацын машины жолооч
нар, бульдозер, хүнд механизмын оператор, илчит тэрэгний машинчтай хүртэл
шууд харьцах тохиолдол бишгүй гарна. Ээлжинд хүнд төвөгтэй, яаруу сандруу,
инээдтэй хөгтэй элдэв үйл явдал тохиолддог байсан нь санаанд бууна.
ҮТХ нь уул тээврийн үндсэн тоног төхөөрөмжийн ажлын бүтээлийн тооцоо
хийж, технологийн схем, паспорт боловсруулж мөрдүүлэн, техник, технологийн
үзүүлэлтэд үндэслэн уулын ажлын төлөвлөгөө боловсруулахад оролцож,
үйлдвэрлэлийн үйл ажиллагааны графикийг жил, сар, долоо хоногоор төлөвлөж,
гүйцэтгэлийг гаргана. Мөн өрөмдлөг тэсэлгээний хэсэг, ус шүүрүүлэх гүний
уурхай, галын болон авто замын бригадыг мэргэжлийн удирдлагаар хангана.
ҮТХ-т инженерээр ажилласан эхний гурван жилдээ үйлдвэрлэлийн технологийн
166
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
процесст шинжилгээ хийх, техник, технологийн бичиг баримт судалж танилцах,
боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инженерийн хангамжийн чиглэлээр
ажилласан, инженер-мэргэжилтэн болж боловсорсон үеэ гэж үздэг.
Харин уурхай хэмээх аварга амьд организмын, тэр үеийнхний хэлдгээр
“Мозговой трест” гэгддэг ҮТХ-ийн дарга, ерөнхий технологичоор ажилласан
найман жилээ уурхайчны ур чадварт суралцаж байсан үе минь гэж даруу
бусаар боддог. Учир нь уурхайн инженерүүд оюун санаагаа нэгтгэн, үнэхээрийн
төвөгтэй хүнд нөхцөлд, ярвигтай асуудлуудыг шийдэж чадаж байсан юм. 1990
онд улс орны амьдралд гарсан өөрчлөлтүүд ч бидний ажилд хүндрэл болон тусч
байлаа. Уурхайн ашиглалт, иж бүрэн механикжуулалтын зарим асуудал мөрдөж
буй төслийнх нь дагуу явуулах боломжгүй болж, түүнийг орлох шийдлүүдийг
салбарын удирдах байгууллага, уурхайн инженерүүд хамтран гаргаж, хэрэгжүүлж
байсныг энд хэлэх хэрэгтэй.
Ерөнхий инженерээр ажилласан үе бол компаний хөгжлийн бодлогыг
шинээр тодорхойлж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага толгой дээр тулгарч, түүнийг
биелүүлэхийг оролдож байсан үе. Улс орны хэмжээнд тулгарсан, зах зээлд
шилжих хүндрэлтэй үеийг компанидаа болон ажиллагсаддаа эрсдэл багатай
даван туулж, бизнесийн шинэ орчинд дасан зохицож, цаашид найдвартай хөгжих
суурийг тавих үйлдвэрлэл, санхүү эдийн засаг, хүний нөөцийн бүхий л асуудлыг
цогцоор нь авч үзсэн шилжилтийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг
боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, нөхдийн хамт гүйцэтгэсэн маань
“Шарын голын уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны 1997-2010 оны үндсэн
чиглэл” нэртэй хөтөлбөр болсон юм. Уг хөтөлбөрт тулгуурласан, 2002-2008 оны
үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад болон “Шарын гол”
ХК-ийн өмчийн төрийн мэдлийн хэсгийг хувьчилснаас хойш ч энэхүү баримт
бичгийн үндсэн үзэл баримтлал нь тус компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж,
таамаглал тооцоо нь амьдрал дээр нотлогдож байснаас үзэхэд манай инженер
техникийн ажилтнууд, эдийн засагчдын мэргэжлийн чадавхи муугүй байжээ.
Энэ нь Шарын гол зөвхөн нүүрсний уурхай төдийгүй боловсон хүчин сургаж,
бэлтгэдэг уурхай байсны баталгаа бизээ.
Шарын голын уурхай 1980-аад оны эхэн үед төвийн эрчим хүчний системийн
түлшний гол ханган нийлүүлэгч, маш өндөр ачаалалтай байв. Багануурын
уурхай бүрэн хүчин чадлаа аваагүйгээс гадна түүний нүүрсийг ДЦС 4-өөс
бусад станцад хэрэглэх технологийн тохируулга хийгдээгүй, Налайхын уурхайн
ажиллагаа хүндрэлтэй байсан тэр үед жилд 2.0 сая орчим тонн нүүрс олборлон
Улаанбаатарын ДЦС 2, ДЦС 3, Дарханы ДЦС, Эрдэнэт, Төв, Дархан, Сэлэнгийн
томоохон үйлдвэр, суурингуудыг түлшээр хангаж байлаа.
Эрчим хүчний системийг доголдуулахгүй, нийслэлийг гал алдуулахгүй
байх ТЭХҮЯ-ны шахалт, шаардлагаар нүүрс нийлүүлэхийн төлөө уурхайнхаа
технологийн шаардлагыг зөрчиж, хөрс хуулалтаа хоцроож, мэргэжилтэн
бидний хувьд “мэдсээр байж”, эргэж засахад асар их ажиллагаа, өндөр өртөг
шаардах алдаа гаргаж, уурхай ч аж ахуйн байгууллагын хувьд ч эдийн засгийн
хохирол хүлээдэг байлаа. Өвлийн ид хүйтэн эхлэхээр уурхайн конторт өрөө
167
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
чөлөөлж, ор бэлдэнэ. Бид өдөр нь ажлаа хийж, шөнө ээлжээр хонодог байв.
Энэ үед яамнаас хэн нэгэн нь томилогдон ирнэ, орон нутгийн захиргаа, намын
байгууллагаас ч хянаж, шалгана. Мэргэжлийн чиглэл, чиглэлээр жижүүр гаргах
бөгөөд технологичийн жижүүр нэг өнжөөд таарна. Өөрөөр хэлбэл гэртээ нэг
хоноод, уурхай дээр нэг хононо. Уурхайчны ажлын онцлогийг ар гэрийнхэн нь
сайн мэдэрдэг, элдэв хүндрэлийг нь ойлгодог болчихсон байдаг. Миний хань
Г.Цэцэгмаа ч (Шарын голын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, ерөнхий эмч,
ЭХЭМҮТ-ийн эмч) яг л тэгж ханддаг байсан.
Уурхайн ажил ачаалал ихтэй ч, ажилтнууддаа мэргэжил боловсролоо
дээшлүүлэх боломж олгоно оо. Надад удирдлагын академийн бизнесийн
удирдлагын анги төгсөх, ЗХУ-ын (хуучнаар) Кузбассын уул уурхайн удирдах
ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, Польшийн Краковын уул уурхайн
академи, Японы Нагоя дахь Жайкагийн олон улсын сургалтын төвд курст сурч
мэргэжил боловсролоо дээшлүүлэх, АНУ-ын нүүрсний ил уурхайнууд, Чилийн
зэсийн уурхайнуудыг үзэж, нүд тайлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломж
олдож байлаа.
1990-ээд оны эх гэхэд ДЦС 3-ын түлшний хангамж Багануурын уурхайн
нүүрсэд шилжсэнээр бидний гол ачаалал Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн бүсэд
чиглэх болсон юм. Энэ үеэр Эрдэнэтийн УБҮ-ийн ерөнхий захирал Шарын голын
уурхайн шинээр нээгдсэн Баруун жигүүр хэсгийг Эрдэнэт концернд нэгтгэн
авах асуудал тавьсан ч, бид Баруун жигүүрээрээ үндсэн хэсгээ дэмжиж, хөрс
хуулалтын коэффициентээ тэнцвэржүүлж ажиллах тул энэ хэсгээ дангаар нь
өгөхгүй, үндсэн хэсэгтэй нь хамтад нь авбал яасан юм бэ гэсэн саналыг зөрүүлж
тавьсан юм. Уурхайн үндсэн хэсэг үнэхээр хүндрэлтэй байсан учраас тэр үед
хэн ч зориглож авахааргүй байлаа. Баруун жигүүр уурхайдаа үлдэв. Энэ талаар
Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай илтгэлдээ Шарын голынхон өөрснөө ажил
хийж чадахгүй байж чаддагт нь өгсөнгүй гэж шүүмжилсэн байдаг.
Тэр үед ихэнхи үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд зогсчихсон,
хүмүүс ганзагын наймаа, алт угаах зэрэг энэ тэр мөнгө олох юм хөөцөлдөөд
явцгаачихсан, нүүрсний хэдэн уурхай, цахилгаан станцууд л голомтоо сахиж
үлдсэн хэдтэйгээ хамаг хүндийг үүрч, энэ улсыг гал алдуулчихгүй шиг авч гарсан
юм шүү дээ. Эргэлтийн мөнгөн хөрөнгө, сэлбэг хэрэгсэл, түлш шатахууны хангалт
тасалдахын хажуугаар, байгууллагын гадна, дотноос хулгайлж, хумслахын аюул
нүүрэлчихсэн үе байсан ч, цаг үедээ тохирсон боломжтой бүхий л аргаар тэмцэж
давцгаасандаа. Улсаас түлш, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, техник
технолог, менежментийн шинэчлэлд олон улсын зээл, тусламжийг чиглүүлж
байлаа.
Би Шарын гол сум болон Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр
удаа дараалан сонгогдож, орон нутгийн намын байгууллагын санал болгосноор
2000 онд УИХ-д нэр дэвшиж, сонгогдон парламентын гишүүнээр нэгэн бүрэн
эрхийн хугацаанд ажиллав. Хууль тогтоох байгууллагад эдийн засаг, байгаль
орчин, хөдөөгийн хөгжил, ялангуяа уул уурхайн чиглэлийн асуудлаар дагнан
ажиллаж, тухайн үедээ уул уурхай, түлш эрчим хүчний салбаруудад зарчмын
168
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
эргэлт гаргасан гэж үздэг “Эрчим хүчний тухай”, “Тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” болон бусад хуулиудын
Ажлын хэсэгт идэвхитэй оролцон, батлуулж байв. Уул уурхай, байгаль орчны
салбарын төрийн захиргааны болон мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай
уялдаа харьцаатай байх болж, 2003-2016 онд Монгол нүүрс ассоциацийн
удирдах зөвлөлийн дарга, МУУҮА-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон,
уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмэр болох, төр, бизнесийн байгууллагын
зохистой харилцаа, түншлэлийг хангахын төлөө ажиллаж байлаа. Т.Наран
гүйцэтгэх захиралтай Монгол нүүрс ассоциациас уламжлал болгон зохион
байгуулдаг тэмцээнийг тэр үеийн уурхайчин залуус хүсэн хүлээдэг байсан юм.
Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллагыг
2012 онд үүсгэн байгуулалцаж, одоо ч Удирдах зөвлөлийн гишүүний хувиар үйл
ажиллагаанд нь оролцдог.
Үйлдвэрлэлийн салбартаа эргэн ирж, Ж.Жамьян гуайн (Төрийн шагналт,
Монгол Улсын Гавъяат уухайчин) санал тавьснаар, уул уурхайн тэсэлгээний
үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн Монмаг,
Бласт компаниудын гүйцэтгэх удирдлагын багт 2004-2013 онд ажиллаж, шинэ
хууль, эрх зүйн орчинд тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх байгууллагын үйл
ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах болон техник технологи, тэсэлгээний
ажлын зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны
баримт бичгүүдийг боловсруулж, хэрэглэж хэвшүүлэн, чанарын удирдлагын
стандарт нэвтрүүлж, салбарын бусад байгууллагадаа жишиг болж чадсан гэж
үздэг. Энэ хугацаанд Бласт ХХК Бороо, Шарын гол, Шивээ-Овоо, Олон-Овоот,
Нарийн сухайтын уурхай, Тайширын усан цахилгаан станцын тунелийн нэвтрэлт,
алтны уурхайнууд, авто зам, өндөр хүчдэлийн шугамын бүтээн байгуулалт,
газрын тосны цооногийн тэсэлгээний ажил гүйцэтгэж байсны зэрэгцээ Налайх,
Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний орд газарт тэсрэх бодисын үйлдвэр
байгуулах гурван төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Би Шарын голын уурхайн дэргэдэх Сургууль курс комбинатад 1982-1992 онд
нүүрсний уурхайнууд, ой мод, зам барилгын материалын салбарын тэсэлгээчин
бэлтгэх сургалт явуулж байсан туршлагадаа тулгуурлан, Бласт-Эксперт компаний
дэргэд 2005-2006 онд тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх байгууллагууд болон
уурхайнуудын тэсэлгээчин, тэсэлгээний ажлын удирдагч бэлтгэх анги нээн
сургалт зохион байгуулж, чамгүй хэдэн мэргэжилтэн бэлтгэсэн. ШУТИС-ийн
Уул уурхайн сургуулийн Тэсэлгээний сургалт, судалгааны төвийн тэсэлгээний
мэргэжлийн ажилтны сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахад
оролцож, хичээл заан, мэргэжилтэн бэлтгэх ажлаа одоо ч үргэлжлүүлж байна.
Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих
тухай хуулийг 2013 онд шинэчлэн боловсруулах, 2015 онд тэсэрч дэлбэрэх
бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх аюулгүй ажиллагааны журам, 2017
онд тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм боловсруулах
Ажлын хэсэгт идэвхитэй оролцож, 2016 оноос УУХҮЯ-ны дэргэдэх Тэсэлгээний
мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 2005 оноос үүсгэн
169
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байгуулалцсан Бласт-Эксперт компаний захирал, шинжээчийн хувиар
тэсэлгээний ажлын салбарт шинэ тутам буй болсон мэргэжлийн итгэмжлэгдсэн
байгууллагын тэсрэх материал шалгах, турших, холбогдох дүгнэлт гаргах үйл
ажиллагаа явуулах, хөгжүүлэх, төлөвшүүлэхийг хичээн ажиллаж байна. Үүний
зэрэгцээ тэсрэх материалын үйлдвэрийн 5, тэсэлгээний материалын агуулахын
16 төслийн баримт бичиг боловсруулахад гүйцэтгэгчээр болон зөвлөхөөр
ажиллаж, хайгуулын ажлын тайлан, уурхайн болон тэсрэх материалын
үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг шүүж хянах ажилд тогтмол
оролцож байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Монтай Эрдэнэ компаний шингэн
эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах төслийг 2014 оноос удирдаж,
ашиглалтад хүлээлгэн өгч, өнөөг хүртэл мэргэжлийн зөвлөхөөр энэ хамт
олонтойгоо ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Болд төмөр Ерөө гол” компаний
Баянголын төмрийн хүдрийн уурхайн уулын ажлын технологийн асуудлаар
уурхайн удирдлага, инженер залуучууд өөрсдийн шийдэл, төлөвлөгөө, санаагаа
хуваалцаж, саналыг маань төвөгшөөхгүй сонсдогт туйлын ихээр талархаж явдаг
юм.
Өнөөдөр манай улсын уул уурхайд дэлхийн дэвшилтэт менежмент, техник,
технологи өргөн нэвтэрч, мэргэжлийн ажилтнууд ч мэдлэг, ур чадвараараа
мөн тэр түвшинд хүрч байгааг харж бахархдаг. Харин бидний үеийнхнээс нэг
ялгаатай нь бэлтгэгдэж байгаа болон ажиллаж байгаа уул уурхайн залуу инженер
мэргэжилтнүүд маань хаа нэгэн газар, хэн нэгний боловсруулсан тооцооны бэлэн
программ, программ бүхий багаж төхөөрөмж ашигладаг хэрэглэгч болох тал
руугаа хэвийж байх шиг байна. Ашигт малтмалын хөрс шороо, чулуулаг болон
тэдгээрийн бүтэц тогтоц адил байдаггүй тул тэдгээрт тохирсон шийдэл гаргах,
тооцооны программ, программ бүхий багаж, тоног төхөөрөмжийн тохируулгаа
өөрсдөө хийдэг байх инженерийн суурь мэдлэг боловсролд анхаарвал зохистой.
Монголын нийт уурхайчдад уул уурхайн 100 жилийн ойн баярын мэнд
дэвшүүлье!
170
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЦЭРЭВСАМБЫН ДАВААЦЭРЭН
Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан,
Техникийн ухааны доктор
Хөрхийн шарууд овогтой Цэрэвсамбын Даваацэрэн 1963 оны 11 дүгээр
сарын 11-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Адъяагийн
Батцэцэгтэй ханилан сууж дөрвөн хүүхдийн аав, ээж болсон. Эхнэр А.Батцэцэг
нь эдийн засагч, төмөр замын техникч мэргэжилтэй.
Ц.Даваацэрэн 1981 онд Өмнөговь аймагт дунд сургууль төгссөн. 1986 онд
Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг Уулын инженер, механикч
мэргэжлээр төгссөн. 1997 онд Техникийн их сургуульд Техникийн ухааны
магистр цол, 2010 онд Москва хотын МЭСИ дээд сургуулийн Аспирантурт
элсэн суралцсан. 2016 онд ШУТИС-д Техникийн ухааны доктор цолыг “Уул
уурхайн компанийн хөгжлийн стратеги загвар боловсруулах” сэдвээр Монгол
Улсын анхны Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор П.Очирбатын удирдлага
доор хамгаалсан. 2014 онд ШУТИС-ийн “Хүндэт Профессор” цол хүртсэн. Мөн
2009 онд ШУТИС-д “Зөвлөх” инженер цол хамгаалсан.
1986 онд Монголросцветмет нэгдлийн харьяа Бор-Өндөрийн уулын
баяжуулах үйлдвэрт засварчин, инженер, цехийн дарга, үйлдвэрийн орлогч
дарга хийж байгаад 1997 онд Бэрхийн уурхайн захирлаар томилогдон 2001 он
хүртэл ажилласан.
2001 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар томилогдон 2006
он хүртэл ажилласан бол 2006 оноос “Монэнергео”, “Өргөө Менежмент”
компаниудад дэд захирлаар ажиллаж 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн даргаар томилогдон
2013 он хүртэл ажилласан.
2013 оноос 2016 оны 12 сар хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн
Ерөнхий захирлаар, 2017-2022 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх
бөгөөд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нэгжийн
захирлаар ажилласан. 2022 оны 2 дугаар сараас “Тавантолгой Түлш” ХХК-
ийн Тэргүүн дэд захирлаар, 2022 оны 6 дугаар сараас Гүйцэтгэх захирлаар
томилогдон ажиллаж байна.
1996 онд “Тэргүүний уурхайчин” цол, 2004 онд “Алтан гадас” одон, 2012
онд “Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулсан. Мөн
171
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Орхон аймаг, Өмнөговь аймаг, Хэнтийн аймгийн Бэрх хотын Хүндэт иргэнээр
өргөмжлөгдсөн.
Түүнийг Бэрхийн уурхайн захирлаар томилогдох үед Бэрхийн уулын
баяжуулах үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч жоншны зах зээл
буурч Оросын тал цаашид хамтран ажиллахаас татгалзаж байлаа. Тухайн
үед үйлдвэрийг 100% Монголын төрийн өмчит болгох ажил маш хүнд нөхцөлд
өрнөсөн. 1,6 тэрбум төгрөгийн алдагдалд хүрсэн үйлдвэрээ босгохын тулд төр
засаг, төрийн байгууллагууд болон хамт олонтойгоо хамтран зүтгэсний үр дүнд
хүндрэлийг амжилттай даван туулж чадсан юм. Тухайлбал, орон сууц хувьчлах,
нийгэм соёлын барилга байгууламжуудыг орон нутагт шилжүүлэх, Тохой
булагийн алтны уурхайг нээх, Чандаганы нүүрсний уурхайг нэгтгэж техник
технологийг сайжруулах, жоншны үйлдвэрлэлд гар гравитацийн технологи
нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд 2001 он
гэхэд Бэрхийн уулын баяжуулах үйлдвэр алдагдлаас гарсан байсан.
Мөн 2001 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт очиход үйлдвэрийн үйл
ажиллагаа зогсонги байдалд орж 3.1 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон
байлаа. Үйлдвэрийн өртөг зардлыг бууруулж, техник технологийг сайжруулах
зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2006 онд жилийн 2.7 тэрбум
төгрөгийн ашигтай ажилладаг үйлдвэр болгон хүлээлгэж өгсөн.
Ц.Даваацэрэн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар эдийн засаг, улс төрийн мөн
л амаргүй нөхцөлд ажилласан. 2013 онд зэсийн үнэ 7000 ам.доллароос доош
унаж 2015 оны 1 дүгээр сар гэхэд 4100 ам.доллар болсон байлаа. Түүнийг ажил
авах үед 2012 оны тайлангаар нэг тонн зэсийн өөрийн өртөг 6200 ам.доллар
байлаа. Гэсэн хэдий ч үйлдвэрийн хамт олон, удирдлагын багтайгаа хамтарч
“Хэмнэлтийн бодлого”, “Бүтээн байгуулалтын бодлого” зэрэг бодлогыг
амжилттай хэрэгжүүлсний үр дүнд зэсийн үнэ хамгийн доод цэгт хүрсэн үед
өөрийн өртгийг 4100 ам.доллар хүртэл бууруулж чадсан юм. Мөн бүтээн
байгуулалтын ажлуудыг ч амжилттай хийсэн. Тухайлбал, өөрөө нунтаглах
хэсгийн 6 сая тонны хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг төлөвлөсөн хугацаанд
дуусгаж 2015 онд ашиглалтад оруулснаар зэсийн баяжмалын хэмжээ 80 мянган
тонноор өсөж борлуулалтын орлого нэмэгдэх нөхцөл бүрдсэн юм. Мөн дулааны
станцыг 48 мгВт-ын цахилгааны станц болгон өргөтгөх төслийг амжилттай
эхлүүлсэн гээд олон бүтээлч ажлыг дурдаж болно.
Ц.Даваацэрэн “Тавантолгой Түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захиралаар
томилогдсоноос хойш богино хугацаанд олон асуудлыг хамт олонтойгоо цуг
шийдвэрлээд байна. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний 4-р үйлдвэрт
өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг хийснээр тус үйлдвэрийн хүчин чадлыг
2.5-3 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн
засварлаж хүчин чадлыг шаардлагатай хэмжээнд хүргэж, нэмэгдүүлэх, дулааны
улиралд үйлдвэрлэл явуулж “Өвлийн нөөц” бэлтгэх зэрэг ажлуудыг богино
хугацаанд амжилттай зохион байгуулж гүйцэтгэснээр Улаанбаатар хот, Налайх
дүүргийг сайжруулсан шахмал түлшээр найдвартай бүрэн хангах нөхцөлийг
бүрдүүлж чадсан байна.
172
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Мөн ”Тавантолгой түлш” ХХК-ийн инженерүүд, эрдэмтэн судлаачид магни
кальцийн агууламж өндөртэй шохойлог чулуулгаас бүрдсэн ДОЛОМИТ хэмээх
бүтээгдэхүүнээс барьцалдуулагч гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн
болсон. Ингэснээр гадагшаа урсах валютын урсгалыг Монголдоо үлдээх ач
холбогдолтой инноваци шингэсэн шинэ бүтээл болж байна.
Мөн шахмал түлшний түүхий эд буюу мидлингийг төмөр замаар тээвэрлэх,
Зүүн үйлдвэрт цэвэр усны шугам татах, шахмал түлшний орц, найрлагад орж
буй түүхий эд, бүрдэл хэсэгт чанарын болон технологийн хяналт хийх иж бүрэн
лабораторийг байгуулах зэрэг ирээдүйд чиглэсэн олон ажлыг эхлүүлж эхнээс
нь үр дүнг нь үзээд байна.
“Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг байсаар
ирсэн. Цаашид ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн ачааг энэ салбар
хариуцлагатайгаар үүрсээр байх болно. Уул уурхайн салбарын өгөөжийг тоон
үзүүлэлтээр илэрхийлэх боломжгүй юм. Эрдэнэт үйлдвэрээр жишээ авахад,
тэнд бүхэл бүтэн хот сүндэрлэсэн. Олон мянган хүний ажил үйлс, аж амьдрал
Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байсаар ирсэн. Олон зуун мянган хүний цалин,
тэтгэвэр, тэтгэмжийг уурхайн баялаг, уурхайчдын хөдөлмөр дааж явдаг. Ингээд
яривал Монгол Улсад уул уурхайгүй зүйл байхгүй. Гагцхүү, салбарын эрх зүйн
зохицуулалтыг илүү боловсронгуй болгож, дэвшилтэт технологи бүхий, байгаль
орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг илүү сайн хөгжүүлэх ёстой” хэмээн
Ц.Даваацэрэн инженер салбарынхаа талаар санаа бодлоо хуваалцсан юм.
Тэрээр Уул уурхайн салбарын үе үеийн нийт зүтгэлтнүүддээ болон Уул
уурхай, хүнд үйлдвэрийн салбарт мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан, одоо
үйлс зорилго нэгтэй хөдөлмөрлөж буй хамт олондоо Уул уурхайн салбарын
Түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэснийг уламжилж байна.
173
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БИЧЭЭРЭЙН ДАЛАЙ
Аж үйлдвэрийн Гавъяат
ажилтан
Бичээрэйн Далай 1955 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Гэр бүлтэй.
Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Хуучнаар ЗХУ-ын Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг 1979 онд
Эрдсийн баяжуулагч инженер мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөж ирээд Уул
уурхайн Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар
ажлын гараагаа эхэлсэн. 1980-1993 онд Геологи, Уул уурхайн яам, Эрчим хүч,
Геологи, Уул уурхайн яам, Засгийн газрын дэргэдэх Уул уурхайн товчоо, Эрдсийн
баялгийн яаманд мэргэжилтэн, баяжуулагч инженерээр ажилласан. 1993 оноос
Монгол-Чехословакийн хамтарсан “Монголчехословакметалл” Хамтарсан
Үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдон ажилласан ба өнөөг хүртэл энэ
компанийг удирдаж байгаа.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын Манлай уяач,
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монгол Улсын
Тэргүүний уурхайчин цол, тэмдэгээр шагнагдсан.
1993 оны дундуур миний бие салбарын яамны шийдвэрээр тус хамтарсан
үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдон ирж ажилласан юм. Ажил хүлээж
авсаныхаа дараа хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор
Хавчуугийн алтны шороон ордыг ашиглах зөвшөөрлийг авч, 1994 онд Хавчуугийн
алтны үйлдвэрийг өөрийн хүч хөрөнгөөр байгуулсан. Хавчуугийн орд нь
хөрс хуулалт ихтэй, уул, геологийн нөхцөл хүнд учир техникийн хүчин чадал
хүрэлцэхгүй, зардал их гарч, хүндрэл бэрхшээл их байсан ч гэсэн хамт олны
зүтгэл, бидний уйгагүй ажиллагааны үр дүнд уналтад ороод байсан хүнд байдал
бага багаар дээшилж, зохих хуримтлалтай болж эхэлсэн. Хавчуугийн алтны
үйлдвэр үйл ажиллагаа явуулсан хугацаандаа 355 кг алт олборлож Монгол
банкинд тушаасан.
2000 оноос хайлуур жоншны үнэ, зах зээл харьцангуй сайжирч эхэлсэн учир
Чулуут цагаан дэлийн уурхайгаа дахин ашиглах ажлыг 2001оноос эхлүүлсэн.
Хамтарсан үйлдвэрийн Чех улсын талын оролцогч байгууллага дээрх ажлуудад
хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн тул зах зээлийн
174
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
системд зохицон шилжих, хүндрэл бэрхшээлийг хамт олноороо амжилттай
туулж гарахын тулд бололцоотой бүхий л арга замыг эрэлхийлж ажилласан юм.
Энэ хугацаанд хувьчлалын асуудал тавигдаж 2008 онд Монголын талын
хувь хөрөнгө хувьчлагдаж, 2011 онд Чехийн талын хувь хөрөнгө хувьчлагдсанаар
Монголын үндэсний үйлдвэр болон ажиллаж байна. Бид металлургийн
хэрэглээний хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэн ОХУ, БНХАУ, БНСУ-д
экспортлож байна.
“Монголчехметалл” ХХК-ийнхаа үйл ажиллагаанд менежментийн шинэ арга
барил нэвтрүүлж, үйлдвэрлэлдээ техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар
хийж, үйлдвэрлэлээ өргөтгөн, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэхээр ажиллаж
байна.
Компани одоо хайлуур жоншны боловсруулалтын түвшинг дээшлүүлэх,
эрдсийг хаягдал багатай ашиглах, байгаль орчинд сөрөг нөлөө багатай
үйлдвэрлэл явуулах, шинээр ажлын байр бий болгох зорилгоор Чулуут цагаан
дэлийн уурхайгаа түшиглүүлэн хайлуур жоншны үлгэр жишээ баяжуулах
үйлдвэр байгуулахаар бэлтгэл ажлууд хийж байна. Энэ төслөө ойрын хугацаанд
амжилттай хэрэгжүүлэх зорилготой байна.
Энэ завшааныг ашиглан Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний
100 жилийн ойг тохиолдуулан уул уурхайн салбарт хамтдаа зүтгэж, гар нийлэн
ажиллаж байсан ахмад уурхайчид, үе тэнгийнхэн, одоо хамтран ажиллаж
байгаа байгууллагын ажилтнууд, ажлын хамт олондоо чин сэтгэлийн талархал
илэрхийлж, эрүүл энх, ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
1970-аад оны эхнээс уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн суурь
тавигдаж, салбарын мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэж эхэлж байх үед
миний бие хуучнаар ЗХУ-д уул уурхайн их сургуульд орж суралцан баяжуулагч
инженер мэргэжил эзэмшсэн юм. Сургууль төгсч ирээд эрдэм шинжилгээний
байгууллага, салбарын яаманд томилогдон ажиллаж, удирдлагын даалгавраар
өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн үндэсний үйлдвэр байгуулж
хөгжүүлэх чиглэлээр үнэт чулууны болон гянтболдын үйлдвэр, уурхай байгуулах
зэрэг хэд хэдэн ажлыг хариуцаж ажилласан нь надад ажил, амьдралын их зүйлийг
мэдрүүлж, туршлагажих боломжийг олгосон. Тухайн үед уул уурхай, геологийн
салбарыг удирдан ажиллаж байсан Д.Рэнчинханд, З.Барас, У.Мавлет, С.Батхуяг,
Ш.Отгонбилэг, А.Вандан нарын ахмад, туршлагатай инженерүүд залуу инженер
бидэнд маш их зүйлийг сургаж үлгэрлэж байсан. Хуучин системийн төгсгөлийн
үед болон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явц эхэлж байхад
салбарын удирдах байгууллагад Д.Амгалан, Х.Бадамсүрэн, Т.Оюунбилэг,
Н.Алгаа, Ч.Батсандаг, Л.Бямбажав, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Л.Аюур,
Л.Пүрэвбат зэрэг салбарын туршлагатай, тэргүүний залуу инженерүүдтэй гар
нийлэн ажиллаж байснаа дурсахад маш сайхан байна.
Геологи, эрдсийн баялгийн яамны сайдын 1993 оны 7 сарын 01-ний өдрийн
тушаалаар би “Монголчехословакметалл” ХҮ-ийн ерөнхий захирлаар томилогдон
ажиллах болсон юм. Намайг ажил хүлээж авахад “Монголчехословакметалл”
хамтарсан үйлдвэрийн байдал маш хүндэрсэн, бүрэлдэхүүнд нь байсан
175
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Хужихаан, Модотын цагаан тугалганы үйлдвэр, Геологийн экспедиц, барилга
конторыг бүрэлдэхүүнээсээ гаргачихсан, Чулуут цагаан дэлийн уурхай нь
консервацад тавигдаж зогссон, хуванцар эдлэлийн үйлдвэр, хуучин дугуй нөхөн
сэргээх цех нь зах зээл болон түүхий эдийн шалтгаанаар цаашид ажиллах
боломжгүй болсон, үйлдвэрлэл, явуулах нэгжгүй, хамтарсан үйлдвэр эдийн
засгийн хувьд дампуурлын ирмэг дээр ирсэн, цаашид үйл ажиллагааг хэрхэн
явуулах ирээдүй бүрхэг болсон байлаа.
Үйлдвэрлэлийн үйлажиллагааг сэргээхийн тулд санхүүгийн эх үүсвэр
зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд түүнийг бүрдүүлэх зорилгоор
Шарынголын бүлэг алтны ордын Хавчуугийн алтны шороон ордыг ашиглах
тусгай зөвшөөрлийг авч олборлолтын ажлыг аль болох богино хугацаанд
эхлүүлэх зорилт тавьж ажилласан. Тухайн үед компанийг хөл дээр нь босгох
өөр боломж үнэхээр харагдахгүй байлаа.
Ингээд би ажил хүлээж авсаныхаа дараа шийдвэр гаргаж Чулуут цагаан
дэлийн уурхайн консервацад тавьсан уулын болон тээврийн машин техникүүдийг
Хавчуугийн орд руу татаж уг ордыг ашиглах бэлтгэл ажилд шуурхайлан орсон
юм. Ийнхүү Хавчуугийн ордыг 1994 оноос ашиглаж эхэлсэнээр компаний байдал
сэргэх боломж нээгдсэн боловч уг орд нь хөрс хуулалт ихтэй, уул, геологийн
нөхцөл хүнд учир техникийн хүчин чадал хүрэлцэхгүй, зардал их гарч, хүндрэл
бэрхшээл тун их байсан. Хамт олны зүтгэл, бидний уйгагүй ажиллагааны үр
дүнд уналтад ороод байсан хүнд байдал бага багаар сайжирч байлаа. Энэ үйл
ажиллагааны үр дүнд “Монголчехметалл” үйлдвэр зохих хуримтлалтай болсны
зэрэгцээ хайлуур жоншны үнэ, зах зээл харьцангуй сайжирч эхэлсэн учир
Хавчуугийн орд дээр олборлох ажиллагааг аажмаар зогсоохоор шийдвэрлэж,
Чулуут цагаан дэлийн уурхайгаа дахин ашиглах ажлыг эхлүүлсэн.
Зах зээлийн системд шилжих, бэрхшээл хүндрэлийг хамт олноороо туулж
гарахын тулд бололцоотой бүх талын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн билээ.
Хамтарсан үйлдвэрийн Чех улсын талын оролцогч байгууллага дээрх ажилд
хөрөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлээгүй тул ёстой урд хормойноосоо авч
хойд хормойгоо нөхнө гэдэг шиг юм болж, эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй
байдлаас гарахын тулд бүхий л арга замыг эрэлхийлж ажилласан юм.
Энэ хугацаанд хувьчлалын асуудал тавигдаж эхний ээлжинд Монголын
талын хувь хөрөнгө хувьчлагдаж, улмаар “Монголчехметалл” хязгаарлагдмал
хариуцлагатай компани (ХХК) болон өөрчлөгдсөн. Дараагийн шатанд Чехийн
талын хувь хөрөнгө хувьчлагдсанаар 2012 оноос Монголын үндэсний үйлдвэр
болон ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд хайлуур жоншны үнэ, зах зээл урьдынхаас харьцангуй
сайжирсан бөгөөд бид ч гадаад зах зээлийн найдвартай түнштэй болох, эдийн
засгийн үр ашгаа дээшлүүлэх, техник, технологио шинэчлэх чиглэлээр тодорхой
үе шаттай арга хэмжээ авч, үйлдвэрлэлээ жилээс жилд нэмэгдүүлснээр
компаний эдийн засгийн байдал урьд өмнөхөөс жил ирэх тусам дээшилж ирлээ.
Компани одоо бага оврын баяжуулах үйлдвэр байгуулахаар судалгаа,
технологийн туршилт, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг
176
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажлууд хийж байна.
“Монголчехметалл” хамтарсан үйлдвэр байгуулагдсан үеэс ажиллаж
байсан ахмадууд Ц.Рэнчин, Л.Пүрэвжав, Д.Лэгдэн, Б.Очирпүрэв, Н.Даваа,
Ш.Цэдэндамба, Л.Чимиддорж, Д.Лхагвасүрэн, н.Жанлав, П.Пэлжид, Б.Дарийм,
С.Отгонбаяр, Н.Баясгалан, Ж.Банзрагч, Л.Аюур, Ч.Батсандаг, Д.Хорлоо,
Д.Жүгдэр, Я.Жигжид, Ж.Жамбалнов, Ц.Дашцэсэнжин, М.Пүрэвбат, н.Даваажав,
Л.Сүхбаатар нарыг хүндэтгэн дурсаж байдгийн зэрэгцээ залуу боловсон хүчин
Б.Батцэнгэл, Ч.Амарсанаа, Ж.Одгэрэл, Оюунчимэг, Эрдэнэбилэг нар хамтран
зүтгэж, хүнд хэцүү үед намайг дэмжин ажиллаж байсанд талархаж явдаг.
Мөн 10 гаруй жил хамтарсан үйлдвэрийн зөвлөл болон ревизийн дарга,
гишүүнээр ажиллаж, үргэлж зөвлөж дэмжиж, тусалж байсанд гүн талархлаа
илэрхийлье.
Геологи уул уурхайн яаманд ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн
Шаврын царамын өнгөт чулууны үйлдвэр, Баян-Өлгий аймгийн гянт болдын
үндэсний үйлдвэрийг шинээр байгуулж, 3-6 сарын хугацаагаар даргаар ажиллаж
байсныг үргэлж дурсдаг.
Уул уурхайн товчоонд ажиллаж, Алт хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын нарийн
бичгийн даргаар бага хугацаанд анх удаа хувийн хэвшлийн компани хамт олонд
алтны ордыг ашиглах зөвшөөрөл олгож байсныг үргэлж дурсаж баярлаж байдаг.
Сүүлийн 20 гаруй жил жоншны салбарт ажиллаж, “Монголчехметалл”
компани нь жонш олборлох салбарт тэргүүний эгнээнд явж байгаад хамт
олноороо баярлаж бахархаж явдаг.
Энэ завшааныг ашиглан өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт хамтдаа
зүтгэж, гар нийлэн ажиллаж байсан ахмад уурхайчид, үе тэнгийнхэн, одоо
хамтран ажиллаж байгаа хамт олон, хүнд хэцүү үед сэтгэлийн дэм өгч, тусалж
дэмжиж байсан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх,
ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Сүүлийн жилүүдэд судалгаагүй, алсыг харсан бодлогогүйгээр хууль, журмыг
өөрчилж, татвар, хураамжийг үндэслэл муутай тогтоосон, уул уурхайн салбарыг
улс төржүүлсэн зэргээс шалтгаалан үндэсний уурхайнууд дампуурч, гадны
хөрөнгө оруулагчид тус салбарыг орхин гарч, олсон ололт амжилтыг алдагдуулж
байна. Зарим үндэстэн дамнасан корпорациуд уул уурхайн салбарын бодлого
нь алдагдсан, буурай хөгжилтэй, авлигад идэгдсэн улс орны баялгийг заль
мэх, луйврын аргаар ашиглахад чиглэсэн давуу нөхцөл олж авдаг, мөлжлөгийн
чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ийм үзэгдэл монголд бий болоод
байна гэж үзэж байна.
Уул уурхайн төлөвлөлт, үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник,
технологи нэвтрүүлж, түүндээ чиглэсэн нарийн мэргэжлийн ажилчин,
инженерүүдийг бодлогоор бэлтгэхэд анхаарч ажиллаарай гэж захимаар байна.
Монгол Улсынхаа хөгжил дэвшил, монголын ард түмний аж амьдралыг
дээшлүүлэхийн төлөө их хувь нэмэр оруулж байгаа гэдгээрээ бахархаж, улам
ихийг бүтээцгээе гэж мэргэжил нэгт нөхөддөө уриалъя.
177
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДАМЖИНГИЙН ДАМБА
Монгол Улсын Зөвлөх инженер
УУЛ УУРХАЙГАА ӨМӨӨРСӨН
ОН ЖИЛҮҮД
Айвуун овгийн Дамжингийн Дамба 1957 оны 3-р сарын 22-нд Завхан
аймгийн Баянхайрхан сумын нутагт төрсөн. Миний бие цагаагчин хонин
жилийн сүүлээр буюу аргын тооллын 1956 оны 2 дугаар сарын 8-9-ны үүрээр,
Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт малчин ард
Дамжингийн отгон хүү болон мэндэлсэн гэдэг. Мичин жилийн Цагаан сарын
шинийн нэгнээс дөрөвхөн хоногийн өмнө төрсөн учир яах ч аргагүй хонин
жилтэн болдог тул оныхноосоо хамгийн ахмад нь болдог учиртай. Эхнэр, 3
хүүхэдтэй. Бага насандаа эцэг эхийн хамт мал маллаж, хонь, хурга эргүүлж
хөдөөгийн бор амьдралаар өсч бойжсон агаад таван настайдаа эцгээсээ
хагацаж ээж, ах нарынхаа хамт амьдарч улмаар 1964 онд сумынхаа дунд
сургуульд орж суралцаад 1967 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод
шилжин ирж тэр жилээ сургуульд орж чадалгүй өнжөөд 1968 онд нийслэлийн
12 дунд сургуулийн 4-ийн “Г” ангид орж суралцсан юм. Ах нар маань бүгд
цэргийн хүмүүс байсан тул Улаанхуаран, Улиастай, Хужирбулан, Махкомбинат
(одоогийн Ханын материал, Баянхошуу), Сонгино, Биокомбинат, Доод нисэх
гэх хотын захын хороололуудад амьдарч, 10, 12, 14, 27-р сургуулиудад шилжин
суралцаж, бүүр тэр байтугай Ховд аймагт 7-8-р ангидаа суралцсан гээд боддоо.
Зарим азтай хүүхдүүд ганцхан сургуульд 10 жил сурсан байхад би гэдэг хүн
арван жилийн хугацаанд 6 сургуульд суралцсан байдаг. Гэхдээ би үүндээ
гомддоггүй л дээ. Харин ч би энэ олон сургууль дамжин суралцаж, газар газрын
олон хүүхдүүдтэй танилцаж, тэдэнтэй нөхөрлөж, зовлон жаргалаа хуваалцаж
өссөн. Энэ маань миний амьдралд муугаар нөлөөлөөгүй харин ч олон найз
нөхөдтэй болгож, хүнтэй дасан зохицох, багаар ажиллаж амьдарч сурахын
эрдэмд сургасан гэж боддог. Сургуульд байхдаа нэг их онц ч сурдаггүй, муу ч үгүй
сайн л сурдаг хүүхэд байлаа. Ингээд 1975 онд арван жилээ төгсөөд Эрхүүгийн
Политехникийн дээд сургуулийн хуваарь авсан боловч элсэлтийн шалгалтад
бүдэрч оноо хүрэлгүй дотооддоо сурах болж, улмаар МУИС-ийн Геологи, уул
уурхайн факультетэд орж уул уурхайн ашиглалтын технологич инженер
мэргэжил эзэмшсэн билээ.
1965-1975 онд 10 жилийн 10-р дунд сургууль, 1975-1980 онд МУИС-
ийн Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн инженерийн ангид
тус тус суралцаж төгссөн. Мөн 1989-1991 онд Улс төрийн дээд сургууль
178
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
/ Удирдлагын академи /-ийг төгссөн. Уулын ашиглалтын технологич,
инженер, Улс төр судлаач мэргэжилтэй. Магистр, Зөвлөх инженер зэрэгтэй.
1980-1989 онд Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд
уулын мастер, ерөнхий инженер, уурхайн дарга, 1991-1993 онд Улаанбаатар
хотын АДХГЗ-д Уул техникийн улсын байцаагч, 1993-1994 онд Төрийн төв
хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1994-1999 онд Сэлэнгэ аймгийн
Бороогийн алтны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1999-2000 онд АНУ-
ын 100 %-ийн хөрөнгө оруулалттай “Ти-Си-Эйч гоулд” ХХК-д уурхайн
дарга, 2001-2002 онд АМХЭГ-т мэргэжилтэн, 2002-2007 онд “Микмайнинг”
ХХК-д гүйцэтгэх захирал, 2007-2010 онд “Айвуунтэс” ХХК-д гүйцэтгэх
захирал, 2010-2014 онд МУУҮА-д Ерөнхийлөгч, 2014-2016 онд Монголын
геологи, уул уурхайн мэргэжлийн институтэд Ерөнхийлөгч, 2016-оноос
“Айвуун-Аргалант” ХХК-д Ерөнхий захиралаар тус тус ажиллаж байна.
1995 онд Монгол улсын “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 2002 онд
“Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2017 онд “ Алтан гадас” одон, 2020 онд
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор шагнуулсан.
МУУҮА-ийн ТУЗ-ийн гишүүн /2010- 2019 он/, УУЯ-ны ЭБМЗ-ийн гишүүн
/2015-2018/, Олон Улсын хатуу хог хаягдлын холбооны гишүүн /2019 оноос
/, Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн /2018 оноос/, УУХҮЯ-ны дэрэгдэх
“Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүн /2022 оноос/, Тэсэлгээний
инженерийн холбооны тэргүүн /2021 оноос/-ээр ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Хөдөлмөр цалин хөлсний гурван талт үндэсний хороон
гишүүн /2010-2015/, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогч инженерүүдийн
холбооны удирдах зөвлөлийн гишүүн/ 2014 оноос/, ШУТИС-ийн ГУУС-тай
хамтран байгуулсан “Тэсэлгээний ажлын сургалт, судалгааны төв”-ийн үүсгэн
байгуулагч, зөвлөх багш /2019 оноос/, “Уул уурхайн сэтгүүл”-ийн эрхлэгч /2022
оноос/-ээр ажиллаж байна.
Зохион байгуулсан хурал, зөвлөлгөөн, уралдаан тэмцээн: Монголын
уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “ Discovery Mongolia”
/2007 оноос 2017 он хүртэл /, Уул уурхайн салбарын техник, тоног төхөөрөмжийн
үзэсгэлэн яармаг “MineTex” /2010-2014/, 3.“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй
байдал” хурал /2010-2014 он/, 4. “Удам дамжсан уурхайчин” Улсын зөвлөлгөөн
/2011 он/, 5. “Монгол-Канадын бизнес форум” Торонтод /2013 он/, 6. “Дэлхийн
уул уурхайн конгрессын удирдах зөвлөлийн хурал” /2022 он/, 6. “Биологи-Газар
зүйн олимпиад” /Завхан аймгийн Баянхайрхан сумын ЕБ-ын дунд сургуулийн
ахлах ангийн сурагчдын дунд 2018, 2019, 2022 он/, 7. Завхан аймгийн болон,
Баянхайрхан сумын оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал
/2013 оноос одоо хүртэл зохион байгуулж шүүгчээр оролцдог/, 8. Завхан
аймгийн Баянхайрхан, Асгат сумдын оюутны сагс, гар бөмбөгийн тэмцээний
ивээн тэтгэгчээр /2016, 2018, 2019 он/.
Бүтээл: Ашигт малтмалын ордын нөөцийн тайлан , Уурхайн ТЭЗҮ, Шүүмж,
зөвлөмж, дүгнэлт 20 гаруй.
179
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, “Төрөөс Эрдэс баялагийн
салбарын талаар баримтлах бодлого” хуулийн төсөл боловсруулахад оролцсон.
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд, хэтийн
төлөв, хөгжлийн бодлого сэдвээр илтгэл, өгүүлэл, ярилцлага 50 гаруй бий.
Үүнээс гадаадад 5 удаа илтгэл тавьсан байгаа.
- “Монгол улсын жоншны үйлдвэрлэл, түүний үр ашгийг дээшлүүлэх
асуудал” эрдэм шинжилгээний асуудал дэвшүүлсэн өгүүлэл.
- “Насаараа бид нэг ангийнхан” Х.Жаргалсайхан, Д.Энхбаяр нарын хамт.
2012 он.
- “Айвууныхан” ургийн түүх ном, 2019 он.
- “Цагаан-Овоогийн уурхайнхан” дурсамж, түүх ном, 2019 он.
- “Шувууныхан” аян замын тэмдэглэл, дурсамж ном, 2020 он.
- “Дэлхийгээр ниссэн шувуу” гадаад орнуудаар аялсан тэмдэглэл,
дурсамж, бодрол, эргэцүүлэл ном, 2021 он.
- “Англи-Монгол-Орос хэлний техникийн толь бичиг” Г.Батбаяртай хамтын
бүтээл, 2020 он.
- “Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны 1929 оны
хүн амын тооллогын данс” Түүхийн ухааны доктор С.Мөнх-Очиртой
хамтарсан бүтээл, 2019 он.
- “Завхан аймгийн Эрдэс баялаг” Г.Чинбаттай хамтын бүтээл, 2022 он.
- Орон нутгийн нүүрсний уурхайнуудын түүх” баримтат кино МУСГЗ
Г.Золжаргалтай хамтарсан бүтээл, 2022 он.
Уул уурхайн тухай олигтой мэдээлэл байхгүй, нүүрс ухсан Даваажав баатар
шиг л хар хүн болох төсөөлөлтэй байсан юм. Их сургуулийн эхний жилүүдэд
математик, физик, хими, огторгуйн геометр, материалын эсэргүүцэл гэх мэт
тооны талын хичээлүүд голчлон үзэхэд, нүүрс малтахад ямар хэрэгтэй юм
бол гэж боддог байж билээ. Цаашаа гүнзгийрээд судлаад ирэхээр үнэхээр уул
уурхай, ашигт малтмал олборлоно гэдэг чинь тэр чигээрээ шинжлэх ухааны
нарийн тооцоо, алдаж тооцоолбол нөхөж баршгүй их хор хохирол учруулдаг
салбар болох нь тодорхой болсон юм. Бид анх их сургуульд 50-иулаа элсэн
орсон боловч замын дундаас дээрх шинжлэх ухааны сургалтын ачааг даваж
чадалгүй маш олон залуучууд хасагдаж (шигшигдэж) бид 1980 онд гучин
гурвуулаа төгсч билээ. Биднийг хоёр дугаар дамжааг төгсдөг зун ангиараа
Шарын голын нүүрсний уурхайд очиж үйлдвэрийн танилцах дадлага хийж
байхад тэр үеийн Шарын голын уурхайн ерөнхий инженер Даваадорж гэдэг
буриад хүн биднийг уурхайн дээд ирмэг дээр аваачаад уурхайгаа таниулахдаа
“...Та нар уурхайн симфони хэрхэн эгшиглэхийг хар даа” хэмээн уурхайгаараа
бахархан ярихад нь нээрээ уулын үйлдвэр гэдэг ямар сүрлэг, ямар их бүтээн
байгуулалт, нөр их хөдөлмөр нүргэлж байхыг сонсоод нээрээ л амьдралын
симфони юм даа гэж бодож байсан шүү.
180
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Зарим хүн уул уурхайг хэт хялбараар бодож, гулдмай алт тарваганы нүхнээс
ухаж гаргахтай адилаар төсөөлдөг нь харамсалтай. Тэр бүү хэл хэдэн жилийн
өмнө “Төрөөс эрдэс баялгын салбарын талаар баримтлах бодлого” хэмээх маш
чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байхад нэгэн их хурлын гишүүн “...
Уул уурхайнхан баялаг бүтээгч биш, баялгийг устгагчид, харин эсгий таавчиг
хийж байгаа хүн бол баялаг бүтээгч...” гэж хэлж байхад үнэхээр гомдох шиг,
арай ч дээ ингэж хэлэхдээ яахав дээ гэж бодож суулаа. Хүн хэтэрхий попорч,
улс төржхөөрөө ухаанаа алдаж юу хэлж ярьж буйгаа ч мэдрэхээ больдог
бололтой.
Хэдэн зуун сая жилийн өмнө газрын гүнд үүсэн бий болсон ашигт малтмалыг
хүн төрлөхтөн олон зуун жилийн турш уудлан олборлож, амьдрал ахуйдаа
хэрэглэж ирснийг хүний нийгмийн түүх өгүүлнэ. Тэр болгон тэдний боддог шиг
тийм ч амар биш асар их нарийн ухаан, техник технологийн хүчээр олборлон
гаргаж, түүнийгээ элдэв олон арга ухаанаар ялган боловсруулж, түүнийхээ үр
шимээр өнөө хүртэл хүн төрлөхтөн хөгжсөөр ирсэн байдаг. Дэлхий олон улс
орон байгалийн баялгаа зүй зохистойгоор олборлон түүнийхээ ачаар өдий
хүртэл хөгжиж ирсэн билээ.
Ер нь хүний амьдралын хэрэгцээт бүхэн уул уурхайн л баялгаар хийдэг
юм. Жишээ нь хүний өдөр тутмын хэрэгцээт бүх зүйлийг уул уурхайн
бүтээгдэхүүнээр хийдэг билээ. Энд унаа машин, бүх төрлийн компьюторын эд
анги цөм уул уурхайн бүтээгдэхүүн, хамгийн энгийн хүүхнүүдийн уруулын будаг
хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн шүү дээ. Уул уурхайгүй юмгүй мөртлөө зарим
нэг поп улс төрчдийн элдэв явуулга, дайралтаас уул уурхайг муу муухайгаар
харуулах оролдлогууд хаа сайгүй газар авч, сүүлийн үед муу л бол баруун хойт
талын хар овоохой гэдэг шиг болж, улс орны хөгжлийн үйлсэд хүч хөдөлмөрөө
зориулсан эгэл жирийн уурхайчин хүмүүсийг доромжлох увайгүй үйлдэлд бид
дуу нэгтэй байж хариу үзүүлэх ёстой ажээ. Зах зээлийн ширүүн давалгаанд
сэгсрэгдэн хэдэн малаасаа зуд турхан, хулгай зэлгийгээс болж салсан малчид,
зарим нэг төв суурины ажилгүй иргэдийн амьдрах арга ухаан болсон хувиараа
ашигт малтмал олборлогч ( нинжа) нарын эмх замбараагүй үйлдлээс болж
ямар ч зөвшөөрөлгүй, зураг төсөлгүйгээр амь насаа золин байж, хоцрогдсон
гар аргаар ухаж, төнхөж, байгаль орчинд хор хохирол учруулах нь уул
уурхай гэсэн ерөнхий ойлголтыг муухай харагдуулж буй хэрэг юм. Түүгээр ч
барахгүй олборлосон газар шороогоо нөхөн сэргээлт хийлгүй зөнд нь орхих,
хариуцлагагүй уул уурхайн зарим нэг компаниас болж мөн л уул уурхай муухай
харагдаж байна. Үүний дээр хуучин социализмийн үед ашиглаж байгаад зогссон
зарим уурхайнуудын үлдэгдэл ч бас нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ орчин үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, том жижиг олон
уурхай хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажиллаж, хаалт, нөхөн сэргээлтээ
зохих журмаар нь хийж, аймаг, орон нутагтайгаа зохицон ажиллаж байгааг
бид ойлгож дэмжих ёстой юм. Тэдний хүч туслалцаагаар орон нутгаа зөв
сайхан хөгжүүлж, ард иргэд нь ажилтай, амьдрал ахуй нь дээшилж буй аймаг,
сумд олон бий. Энэ бүхнийг олон түмэнд зөв таниулж, сурталчилах явдал
181
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
учир дутагдалтай байгааг бид ойлгож байна. Уул уурхайг зөв, зохистойгоор
хөгжүүлж, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулсан Өмнөговьчуудын
туршлагыг бид дэмжин, түгээн дэлгэрүүлэх нь уурхайчин биднээс гадна хэвлэл
мэдээллийнхэн, урлаг-утга зохиолынхон, нийгмийг гэгээрүүлэх чиглэлийн бүх
хүмүүст хандан уриалах байна. Өдгөө Монголын уул уурхайн салбар ДНБ-ий
24%, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 85%, Экспортын бүтээгдэхүүний 93%-
ийг дангаараа нийлүүлж байна. Энэ хэдхэн тооноос харахад Монголын эдийн
засгийг хэн үүрч явааг ойлгож болно. Энэ үзүүлэлт сүүлийн 20 гаруй жил бараг
өөрчлөгдөөгүйг сануульяа.
Би вээр 1980 онд МУИС-ийн уул уурхайн ангийг төгсч Дундговь аймгийн
Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд очиж ажилласнаас хойш өдгөө 42 жилийн
нүүр үзэж байна. Энэ хугацаанд нүүрс, алт, жоншны уурхайнуудад гучаад жил
удирдах ажил хийж, жинхэнэ баялаг бүтээж явлаа. Хүний амьдрал хэдийгээр
богинохон ч энэ гуч гаруй жилд миний бие гурван уурхай шинээр байгуулалцаж,
нэг гүүр барьсан байх юм. Үүнийг тодоруулбал: Дундговь аймгийн Тэвшийн
говийн нүүрсний уурхайн шавийг тавьж, анхны хөрс хуулалтыг хийж, тосгоных
нь эхлэлийг байгуулсан. Дараа нь нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт
орших Бороогийн алтны уурхай ( УҮГ)-г байгуулж, түүнийг зургаан жил
удирдсан бол сүүлд нь 2000 оноос Хэнтий аймгийн Батширээт сумын “Гутайн
алтны уурхай”-г цоо шинээр байгуулж, Онон гол дээр 84 метр урттай төмөр-
модон гүүр барьж байгуулсан юм. Одоогоор уурхай маань хэдийгээр хаагдсан
ч бидний барьсан тэр гүүр нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд чухал хэвээрээ
байгааг дурьдахад таатай байна.
Харин үлдсэн арван жилд нь сурч боловсрохын зэрэгцээ төрийн болон
төрийн бус байгууллагуудад ажиллаж, салбарынхаа хууль эрх зүйн орчныг
сайжруулах, залуу үеэ сургаж бэлтгэхэд зориулсан байх юм. Харин энэхүү 42
жилийн хоёрхон жилд нь л төрийн төв хэвлэл болох “Ардын эрх” сонинд сэтгүүлч
хийж, тэс өөр салбарт ажилласан байдаг. Хэдийгээр хэвлэл мэдээллийн
байгууллага нь манай салбараас тэс өөр ч миний мэддэг зүйл уул уурхай л учраас
бичсэн мэдээ мэдээлэл нь ихэнхдээ уул уурхай байсныг өгүүлэх юун. Нөгөө
“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэгчлэн “Ардын эрх” сонинд байхдаа
нэг хэсэг тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тоймч хийдэг байлаа. Тэр
үед Монгол улс социализмээс зах зээлийн эдийн засагт шилжин, ардчилалын
замыг сонгож байсан хүнд хэцүү цаг үед П.Жасрай гуайн засгийн газар хэрхэн
ажиллаж байсныг нүдээрээ харж, чихээрээ сонсож, гараараа бичиж байсан
хүний хувьд түүхийн бас нэгэн гэрч хэмээн бодно. Хожим нь намайг Монголын
уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр салбарын хамт олон минь
итгэл хүлээлгэн сонгоход ч нөлөөлсөн байхаа. Энэхүү монголын томоохон
нэр хүнд бүхий төрийн бус байгууллагыг зөв авч явж, түүний үйл ажиллагааг
салбарын хамт олны хууль ёсны эрх ашгийг хамгаалан хөгжүүлэхэд чиглүүлж
байлаа. Манай ассоциаци төр, иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтарч
ажиллаж хариуцлагатай уул уурхайн найман үндсэн зарчмийг тодорхойлж
компани аж ахуйн нэгжүүдээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Салбарынхаа
182
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
олон хууль, журам боловсруулахад оролцож санаа оноогоо уралдуулж явлаа
тэр үед. МУУҮА-ийн ерөнхийлөгчийн ажлыг 4 жил хийгээд уг ажлаа хамтран
зүтгэгч Н.Алгаадаа шилжүүлээд 2014 онд цоо шинээр гарч ирж байсан
Геологи, уул уурхайн мэргэжлийн институт (ГУУМИ) хэмээх бас нэгэн ТББ-
ын ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж билээ. Энэ байгууллага бол тухайн
үедээ Эрдэс баялгийн салбарын нөөцийн ангиллын үнэлгээг орчин үеийн
дэлхийн жишигт ойртуулах хэд хэдэн чухал ажлыг санаачлан хийсэн бөгөөд
Монгол улсыг Олон улсын нөөцийн ангиллын хороо (CRISCO)-д элсүүлж,
Австралийн Жорк, Канадын NS -104 зэрэг нөөцийн ангиллуудад ойртуулсан
MCR code бий болгосон юм. Харамсалтай нь уг ажлын ач холбогдлыг бүрэн
ойлгоогүй болон хувийн амбиц ихтэй зарим нэг хуучинсаг үзэлтнүүдийн
эсэргүүцлээс болж амьдралд хэрэгжүүлэхгүй одоо хүртэл хуучин журмаараа
яваад харамсаж байдаг. Хэзээ нэгэн цагт энэ шинэлэг ажил биелэх өдөр ирнэ
гэдэгт найднам. Салбарынхаа 100 жилийн босгон дээр Монгол улсад орчин
цагийн уул уурхай үүсэн байгуулагдаад эдүгээ 100 жилийн нүүр үзэж буй
ч салбарын үйл ажиллагааг тогтвортой хэвийн хөгжүүлэх төрийн мэргэн
зөв бодлого үгүйлэгдэж буйг хэлье. Миний бие уул уурхайн салбараа зөв
гольдирлоор нь явуулж, орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлж,
байгалийн баялгийн үр шимийг ард иргэддээ жигд хүртээхийн төлөө өөрийн
хүч чадлынхаа хэрээр чармайн зүтгэж, уул уурхайн үйл ажиллагаанд гох дэгээ
бологсодтой мэдлэг мэргэжлийнхээ үүднээс бүх талаар тэмцэх болно. Ийм
нэгэн тэмцэгч чанар миний өвөг дээдэсийн Хотгойд цусанд байдаг бөлгөө.
Миний өнгөрсөн амьдрал маань ч уул уурхайн салбарын сайн сайхан хөгжлийн
төлөө, шударга ёсны төлөө тэмцэл байсан гэдгийг дурдахад таатай байна.
183
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДОРЖИЙН ДАМБА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын
ахлах шинжээч
Олхонууд овгийн Доржийн Дамба 1963 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ховд аймгийн Дарви сумын харъяат.
1981 онд Улаанбаатар хотын 13 дугаар сургууль, 1986 онд Политехникийн
дээд сургууль, 2008 онд Удирдлагын Академийг төгссөн. Уул уурхайн
ашиглалтын инженер. Төрийн удирдлагын магистр, Монгол Улсын Зөвлөх
инженерийн зэрэгтэй.
Уурхайн барилгын трестэд 1986-1989 онд инженер, Налайхын их уурхайд
1989-1996 онд инженер, хэсгийн дарга, “Баялаг-Налайх” ХК-д 1996-1999 онд
инженер, “Дөргөн” ХХК-д 1999-2001 онд инженер, Дэд бүтцийн яаманд 2001-
2004 онд мэргэжилтэн, Түлш, эрчим хүчний яаманд 2004-2008 онд, Эрдэс
баялаг, эрчим хүчний яаманд 2008-2012 онд ахлах мэргэжилтэн, Уул уурхайн
яаманд 2012-2016 онд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яаманд 2016-2020 онд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2020-
2022 онд УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Салбарын хөрөнгө
оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байна.
Политехникийн дээд сургууль /МУИС-ШУТИС/-д суралцах хугацаанд
Б.Ишмэнд, Б.Лайхансүрэн, С.Цэдэндорж, Ч.Дүүжий, Б.Пүрэвтогтох, Л.Пүрэв,
Х.Жаргалсайхан, А.Хайдав, Ц.Нанзад зэрэг эрдэмтэн багш нараар заалгасан
онолын мэдлэг маань үйлдвэрлэл дээр ажиллахад илүү дөхөмтэй байснаас
гадна сурсан мэдсэнээ практиктай холбоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
Уурхайн барилгын трестийн даргын 1986 оны 07-р сарын 04-ний өдрийн
236 дугаар тушаалаар Налайхын уурхайн 53-р уклоны Үндсэн малталтын хэсэгт
хуваарилагдан ээлжийн мастер, хэсгийн инженерээр ажиллаж байгаад 1987
оны 3 дугаар сараас байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
Хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын Хоногийн нэгдсэн бригадын
даргаар томилогдов. Сургууль төгсөөд удаагүй миний хувьд уурхайн “капитал
малталт” буюу Үндсэн малталтын хэсгийн 130 гаруй хүнийг удирдан чиглүүлж,
ажлын гүйцэтгэлийг үнэлэх, нийгмийн тустай хөдөлмөр, олон нийтийн ажлыг
зохион байгуулах, урамшууллын шинэ систем нэвтрүүлэх зэрэг нь ахадсан ажил
184
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байлаа. Гэвч байгууллагын дарга Б.Дэмбэрэл, ерөнхий инженер С.Батсэрээ,
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Чимэгдэлгэр, хэсгийн дарга Б.Батцэцэг
болон хамт олныхоо дэмжлэг, туслалцаатайгаар аливаа бэрхшээлийг даван
туулж, салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж явснаа эргэн дурсахад
таатай байна. Мөн Шарын голын шүүрүүлэх уурхай, Шивээ-Овоо, Баян тээг,
Таван толгойн уурхайн өргөтгөлийг “Трестийн хамт олон”-тойгоо хамт барьж
байгуулалцаж явснаараа бахархаж явдаг.
Налайхын их уурхайд ажиллах хугацаанд Л.Дамдинсүрэн, С.Жадамбаа,
Д.Орги, С.Батдорж, П.Чимэддамба, Ц.Жанчив, Б.Батбаяр, Ж.Баатар, С.Болд
зэрэг гар сэтгэл нийлсэн удирдлага, хамт олонтойгоо хамтран 53, 57-р уклон,
уурхайн төв зумпф, Баруун хээрийн штрек, 3-р Бис уклон, 515, 541, 3317, 5313-
р лавны агаарын болон конвейерийн штрек зэрэг 6000 гаруй уртааш метр
үндсэн болон бэлтгэл малталт нэвтрэлт, уулын ажлын төлөвлөгөө, зураг төсөл
боловсруулах, нүүрс олборлолт, тээвэрлэлт, уурхайн агааржуулалтын ажлыг
технологийн горимын дагуу явуулах нөхцөл боломжоор ханган ажиллаж байв.
Уурхайн уул-геологийн болон уул-техникийн нөхцөл хүндэрч, ашиглалт
явуулах боломжгүй болж хаагдахад 1996 оноос “Баялгийн хонхор” дахь ил
уурхайг нээн ажиллуулж, Улаанбаатар, Налайх, Төв аймгийн зарим сумдын
хэрэглэгчдийг нүүрсээр тасралтгүй хангахад өөрийн зохих хувь нэмрийг оруулж
байсан.
Улмаар 2001 оны 7 дугаар сараас түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж, салбарын
бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад гар бие оролцож
байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хөрөнгө
оруулалтын тухай хуулийн төслүүд, “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл
олгох, үүсмэл орд ашиглах үйл ажиллагаа эрхлэх журам, Биржийн нэр зарлах
тухай, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын
баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг,
нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл зэрэг хууль тогтоомж, эрх зүйн акт, бодлогын
баримт бичгийн төслийг боловсруулж УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж,
шийдвэрлүүлсэн.
Төрийн захиргааны төв байгууллагад ажиллах хугацаанд Б.Жигжид,
Ц.Манлажав, Б.Нэргүй, Ч.Цогтбаатар, Э.Батболд, Б.Дэлгэржаргал зэрэг
хүмүүстэй гар, сэтгэл нийлэн ажиллаж, тэднээсээ их ч зүйлийг сурч мэдсэн дээ.
Миний ажлын амжилтыг төр, засгаас үнэлж 1991 онд “VIII таван жилийн
гавшгайч”, 2002 онд “Тэргүүний уурхайчин” тэмдэг, 2006 онд Хөдөлмөрийн
хүндэт медаль, 2008 онд Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”, 2012 онд
“Алтангадас одон”, 2017 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор
шагнасанд талархдаг.
Бага охин Д.Бадамгарав маань ШУТИС-ийг 2006 онд төгсч, миний
мэргэжлийг өвлөн Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар
ажиллаж байна.
185
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Цаашид Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улс орны
эдийн засгийн өсөлтийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулж, салбарын
өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд мэдлэг, оюунаа дайчилж хамтран
ажиллана.
Монгол Улсын гал голомт болсон Налайхын их уурхайгаас ажлын гараагаа
эхэлж, мэргэжлээрээ 36 жил ажиллахдаа олон сайхан хүмүүстэй гар, сэтгэл
нийлж, олон найз нөхөд, хамт олонтой болсондоо туйлын их баяртай байдаг.
Та бүхэндээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний түүхт 100
жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөе.
--- оОо ---
186
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ПААВАНГИЙН ДАМДИН
(1931-2019) Аж үйлдвэрийн яамны сайд
(1960-1968 он)
П.Дамдин 1931 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрж 1950 онд
Санхүү эдийн засгийн техникум, 1958 онд Москвад Эдийн засгийн дээд сургууль
төгсөн санхүү, эдийн засагч мэргэжилтэй болжээ. П.Дамдин 1950-1952 онд
НТХ-ны санхүүд нягтлан бодогч, 1958-1960 онд Улсын төлөвлөгөөний комисст
мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-
1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын
ТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
П.Дамдин 1946 онд Улаанбаатар хотод ирээд Санхүүгийн техникумд
суралцан төгсгөж 1950 онд МАХН-ын Төв Хорооны Санхүүгийн тасагт данс
хөтлөгчөөр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1952-1958 онд Улсын
Төлөвлөгөөний Комиссын нэр дээр Москвад Эдийн засгийн дээд сургууль
төгсөн санхүү, эдийн засагч мэргэжилтэй болжээ.
Дээд сургуулиа төгсөөд Улсын Төлөвлөгөөний Комиссын Аж үйлдвэрийн
хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1960 оноос Аж үйлдвэрийн яам, Хөнгөн
хүнсний үйлдвэрийн яамны сайдаар тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажиллаж
байгаад 1979 онд Монгол Улсын аж үйлдвэр, барилгын салбарыг хариуцсан
МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн даргаар сонгогдож тэдгээрийн хөгжил
дэвшлийн бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхийн төлөө 1990 оны
эхэн хүртэл ажиллажээ.
П.Дамдин салбарын яамдын сайдаар ажиллахдаа улс орны эдийн засгийг
хөгжүүлэх, түлш, эрчим хүчний салбарыг давамгайлан хөгжүүлэх, эрдэс баялаг,
хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцийг аж үйлдвэрийн аргаар боловсруулан
эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, хөнгөн хүнсний
үйлдвэрийг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
хариуцсан салбартаа шинжлэх ухаан-техник технологийн ололтыг нэвтрүүлж
үр ашиг, чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Түүнийг яамдын сайд, МАХН-ын салбар хариуцсан нарийн бичгийн даргаар
ажиллаж байх хугацаанд малын гаралтай арьс шир, ноос ноолуураар эцсийн
187
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бүтээгдэхүүн үйлдвэрлэх , сүү, гурил, архи, пиво, мод, шавран эдлэлийн зэрэг
хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын олон үйлдвэр ашиглалтанд оржээ.
1960-аад оноос эх орны түлш, эрчим хүчний салбараа бэхжүүлэхийн тулд
Налайхын Их уурхайг өргөтгөх, жилд 1.1 сая тонн нүүрс олборлох Шарын голын
ил уурхайг байгуулах, аймгуудад нүүрсний 10 гаруй уурхайг шинээр байгуулах
ажил өрнөсөн байна. Ингэснээр Улаанбаатар төдийгүй аймаг сумдын нүүрсний
хэрэгцээг хангах асуудлыг үндсэнд нь шийдвэрлэсэн байна. Налайхын Их
уурхайд ОМКТМ иж бүрэн төхөөрөмжит технологийг нэвтрүүлэн ашигласнаар
хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж уурхайн аюулгүй ажиллагаа,
бүтээмжийг дээшлүүлэхэд дэвшил гарчээ.
Монгол орны аж үйлдвэржүүлэлт, үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх
тулгуур зарчмуудын дотроос хүний нөөцийн асуудлаар П.Дамдин арга зүйн шинэ
үзэл, баримтлал дэвшүүлж шинээр ашиглалтанд орж байсан үйлдвэрүүдийн
мэргэжлийн боловсон хүчнийг угтуулан бэлтгэх аргачлалыг хэрэгжүүлж
эхэлжээ. Ингэснээр яам, үйлдвэр бүр хэрэгцээт боловсон хүчнийг өөрийн нэр
дээр захиалан өөрийн хөрөнгөөр сургаж залгамжлуулан бэлтгэх тогтолцоо
бий болсон байв. Үүний нэг жишээ нь Монголын Засгийн газар Эрдэнэтийг
ашиглалтанд орохоос бүр өмнө, 1970-аад оны эхнээс түүнд ажиллах уулын
инженерүүд бэлтгэх зорилгоор гадаадад жил бүр олон арваар нь явуулан
сургаж байсан явдал юм.
Аймгуудын шинэ уурхайн ашиглалтын өмнөх захиргааг угтуулан байгуулж
нүүрсний салбарын боловсон хүчний түшиц үйлдвэр байсан Налайхын Их
уурхайгаас удирдах үндэсний боловсон хүчнээ шалгаруулан тавьдаг байв.
Төвийн эрчим хүчний системийг үүсгэх эх суурийг тавьж Дархан-Сэлэнгийн
түлш эрчим хүчний цогцолборыг байгуулах, Баян-Өлгий, Чойбалсангийн
цахилгаан станцуудыг барьж байгуулах, бүх аймгийг дизелийн цахилгаан
станцтай, нүүрсний уурхайтай болгох ажил П.Дамдинг салбар хариуцаж байх
үед хийгдсэн байна.
Тэрээр төрөөс хэрэгжүүлэх нийгмийн хангамжийн бодлогын хүрээнд
уурхайчдад удаан жилийн нэмэгдэл олгох, тэдний ахуй хангамжийг хөдөлмөрлөх
нөхцөлтэй нь холбож шийдвэрлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс
урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг хуульчилан бүрдүүлэх АИХ, Засгийн
газрын тогтоол, эахирамж гаргахад идэвхитэй оролцон онцгойлон анхаардаг
байжээ.
Зарим судлаачид, тухайлбал, УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Г.Уянга 2015
оны 11- сарын 27-нд “Паавангийн Дамдин гуайг улс орны аж үйлдвэрийн
салбарыг тэргүүлж байх хугацааны 1980 оноос хойш 10-хан жилд энэ салбарын
гол нэрийн бүтээгдэхүүн цахилгаан эрчим хүч 2,1 дахин, дулааны эрчим хүч
67,1 хувь, нүүрс гаргалт 63,7 хувь, ноос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн
15,3 хувиас 3,7 дахин, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн
улны ширээс бусад төрөл дээр 11,2 хувиас 2,3 дахин, хүнсний үйлдвэрүүдийн
бүтээгдэхүүн пивоноос бусад төрөл дээр 7,8 хувиас 2,4 дахин, барилгын
188
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн 37,2 хувиас 2,4 дахин өссөн байна.”
гэж түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлэн тэмдэглэсэн нь байжээ. Эх сурвалж:
News.mn, 2017.08.10
Монгол Улс социалист нийгмийн амьдралын хэм хэмжээгээ таягдан
хаясан 1990-ээд оны эхэнд П.Дамдинг ‘Цэдэнбалыг тойрон хүрээлэгч’-дийн нэг
гэж үзэн шалган байцааж байсан бол 2019 онд Монголын төр Хөдөлмөрийн
баатар цолоо олгожээ. Монгол тулгатны 100 эрхэмд оролцож монгол улсын
төлөө ажиллаж хөдөлмөрлөж явсан хэлсэн үг сургаалийг нь эргэж нэг харж
дурсч явахыг залуучууддаа захьяа. П.Дамдин 2019 оны 11-р сарын 19-нд нас
баржээ.
189
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
МЯТАВЫН ДАМДИНСҮРЭН
Ашигт малтмалын баяжуулагч инженер,
Нэрт эрдэмтэн, доктор
Дархан овогт Мятавын Дамдинсүрэн нь 1939 онд Хөвсгөл аймгийн Цагаан-
Үүр сумандаа “Дархан” хэмээн алдаршсан Намид овогтой Мятавын анхны хүү
болон мэндэлсэн. Аймгийн дунд сургуулийг төгсгөөд ЗХУ-ын нийслэл Москва
хотын Уул уурхайн их сургуульд 1957 онд хуваарилагдан суралцаж, 1962 онд
“Ашигт малтмал баяжуулагч” мэргэжлийг эзэмшин төгссөн. Энэ мэргэжлээрээ
тасралтгүй 57 жил ажилласан байна.
1962 оны 11 сараас 1965 оны 6 дугаар сарыг дуустал Налайхын нүүрс
баяжуулах үйлдвэрт технологийн дамжлагын хэсгийн инженер-дарга, дараа
нь 1966 оноос Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж
байгаад Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр 1968 оны 2 дугаар сараас Түлш-
эрчим хүчний үйлдвэр, геологийн (ТЭХҮГ) яаманд мэргэжилтэн, уул уурхайн
хэлтсийн даргын алба үүргийг гүйцэтгэж байсан.
Налайхын нүүрсний үйлдвэрт ажиллаж байхдаа Шарын голын Нүүрсний
үйлдвэрийг мэргэжлийн удирдлагаар хангах, энэ үйлдвэрийн ЗХУ-ын Галуут
нуурын уурхайтай хамтын ажиллагааны гэрээгээр гадаад харилцаа холбоог
үүсгэх, Багануур, Өвдөг худгийн нүүрсний орд газруудыг ашиглах бэлтгэл
ажилд идэвхи зүтгэлтэй ажилласан тул М.Дамдинсүрэн нь 1972 онд тэр үеийн
ЗХУ-ын Нүүрсний үйлдвэрийн сайд Б.Братченкогийн тушаалаар “Шахтёрская
слава” цол тэмдгийн III зэрэглэлээр батламж №17850 үнэмлэхээр шагнагдаж
байсан нь ЗХУ-ын хөдөлмөрийн баатрын 33%-ийг хангаж байсан үнэлэмж
болно. (Энэ цол тэмдэг нь 3 зэрэглэлтэй бөгөөд I болон II зэргийг нэмж авбал
ЗХУ-ын Хөдөлмөрийн баатартай тэнцдэг журамтай байжээ.)
Гэвч М.Дамдинсүрэн нь 1973 оноос Өнгөт болон үнэт, холимог металлын
салбарт эрдэм мэдлэг мэргэжлийн ур чадвараа төвлөрүүлэн дагнан ажиллаж
Нүүрсний үйлдвэрлэлээс хөндийрсөн байна.
Тэрээр 1962-1965 онд Налайхын уул уурхайд Мастер, хэсгийн дарга, 1966-
1967 онд Аж үйлдвэрийн яаманд Хүнд үйлдвэрийн хэлтсийн мэргэжилтэн,
1968-1972 онд Түлш-Эрчим хүчний үйлдвэр Геологийн яаманд мэргэжилтэн,
Уул уурхайн хэлтсийн дарга, 1973-1975 онд “Эрдэнэт” үйлдвэр байгуулах
190
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
асуудал эрхэлсэн газарт Төлөөлөгчийн газрын дарга, 1990-2007 онд Эрдэс
боловсруулалтын технологийн шинжилгээний төвд захирал, 2007 оноос
Шинжлэх Ухаан Академийн Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэнд
зөвлөх, 2000 оноос Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоонд
Хүндэт ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
ТЭХҮГ яаманд уул уурхайн хэлтсийн даргын албыг хашиж байхдаа
“Эрдэнэтийн-Овоо”-ны зэс-молибдений ордыг эзэмших техник эдийн засгийн
үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах даалгаврыг 1970 онд батлуулан ЗХУ-ын
Өнгөт төмөрлөгийн яамны “ГИПРОЦВЕТМЕТ” институтэд шилжүүлэн өгөх уг
ТЭЗҮ-г хүлээн авч 1972 оны 7-р сард батлуулахад Монголын талын шинжээчдийг
ахлан, удирдан зохион байгуулан ажиллаж чухал нэмэлт саналуудыг
боловсруулан зураг төслийн дараагийн үе шат болох “Эрдэнэт” үйлдвэрийг
байгуулах технологийн зураг төсөлд тусгуулахаар шийдвэр гаргуулсан байна.
Тухайлвал:
-Ил уурхайн олборлолтыг хүдрийн биетийн суналаар нь хөндлөн огтлолоор
явуулах (поперечная заходка),
-Хүдэр баяжуулах үйлдвэрийн том бутлалтын цехийг (ККД-1200ГРШ) ил
уурхайн хананд шууд тулган байрлуулж хүдэр тээвэрлэх том даацын өөрөө
буулгагч автомашины (Белаз-75тн) тоог багасгах,
-Хүдэр баяжуулалтын процессыг хоёр циклээр: хам болон ялгах мөчлөгөөр
явуулах,
-Хүдэр баяжуулалтад бэлтгэх процесст мушгиа ангилагчийг гидроциклоноор
сольж баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын (хөрөнгө оруулалтын) хэмжээг
багасгах,
-Ил уурхайд тэсэлгээний цооног өрөмдөх ажиллагаанд хазайлган өрөмдөх
боломжтой СБШ-250МН суурь машин хэрэглэх,
-Хүдэр баяжуулалтын технологийн хагас үйлдвэрийн туршилт шинжилгээ
явуулж болох 1 хоногт 15-20тн байгууламжийг ОФ-ийн бүтцэд багтаан
байгуулах зэрэг олон шинэ, дэвшилтэт саналуудыг тусгаж оруулан ЗХУ-ын
мэргэжилтэнүүдийн бахархал, сайшаалыг хүртэж байсан.
Доктор М.Дамдинсүрэнгийн удирдан ахлаж “Эрдэнэтийн Овоо”-ны үйлдвэр
байгуулах ТЭЗҮ-д шүүлт хийсэн ТЭХҮГ яамны коллегийн хуралдааны протокол
болон шинжээчдийн дүгнэлт материалуудыг хавсаргав.
Эрдэнэт үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг БНМАУ-ын СНЗ-ийн 1972 оны 7
дугаар сарын 305-р тогтоолоор батлуулсны дараагаар шууд залгуулан уг
үйлдвэрийг барих Техникийн зураг төслийг боловсруулах Монголын Засгийн
газрын даалгаврыг зохих хууль тогтоомжийн дагуу боловсруулахад ЗХУ-
ын “Генпроектировщик ГИПРОЦВЕТМЕТ” хүрээлэнгийн мэргэжлийн багтай
хамтран ажиллаж боловсруулж дуусган Улсын төлөвлөгөөний комиссын 1973
оны 7-р сард батлуулан иж бүрэн зураг төсөл, барилга байгуулалтыг эхлүүлсэн
нь дэлхийн ижил төстэй 10 том үйлдвэрийн жагсаалтад зүй ёсоор багтах
“Эрдэнэт” гэдэг нэртэй Монгол улсын үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт
191
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
эхэлсэн. Манай улсын түүхэнд бичигдэх баярлан бахархууштай том бүтээн
байгуулалтын эхлэл баяр баталгаа юм.
Эрдэнэтийн Овооны үйлдвэр барьж байгуулах ТЭХҮГ Яамны төлөөлөгч
доктор М.Дамдинсүрэнгийн зохион байгуулан удирдаж хэрэгжүүлсэн техникийн
зураг төсөл боловсруулах ажлын зайлшгүй хэрэгжүүлэх үндсэн том ажил нь
ирээдүйн энэ том үйлдвэр, Эрдэнэт хотын объектуудын байршлыг шинжлэн
тогтоож газар талбайн актыг манай улсын газар зохион байгуулалтын хууль эрх
зүйн хүрээнд нийцүүлэн актаар шийдвэрлэн ЗХУ-ын талд шилжүүлэх явдал
байсан юм. энэхүү нарийн төвөгтэй ажлыг Төлөөлөгчийн газар амжилттай
шийдвэрлэж БНМАУ-ын Засгийн газрын байгуулсан сайд нарын орлогч дарга
С.Лувсангомбын тэргүүлсэн Улсын комисст оруулан хэлэлцүүлж батлуулсан
юм.
Талбай сонгох ажил хялбар байгаагүй үүний дотор Эрдэнэт хотын байршлын
тухай асуудлаар Монгол-Зөвлөлтийн мэргэжилтэнүүдийн хооронд маргаан
үүсэж манай мэргэжлийн хэсгийн эрдэмтэд, инженерүүдийн санал давамгайлж
хот одоогийн газраа байгуулагдсан нь зөв оновчтой шийдэл болсон гэдэг нь 40
гаруй жилийн хөгжил, барилга байгууламжаараа батлагдаж байна.
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барих, үйлдвэрийн орон сууцны (хотын)
газрын байршил 1972 оны 8-р сарын 22-нд Улсын комиссын актаар батлагдан
сонгогджээ.
Эрдэнэтийн Овооны зэс-молибдений ордыг үйлдвэрийн аргаар эзэмших
техникийн зураг төслийг боловсруулалтын эхэнд М.Дамдинсүрэнгийн
удирдсан Төлөөлөгчийн газрын гүйцэтгэсэн бас нэг яаралтай ажил бол уг
орд газрын нарийвчилсан геологи хайгуулыг дуусгаж байсан Мартовицкийн
гэдэг нэртэй ЗХУ-ын “Зарубежгеологи” экспедицид нэмэлт ажлын даалгаврыг
өгч 1000тн жинтэй баяжуулалтын хагас үйлдвэрийн технологийн туршилт
шинжилгээний сорьцийг авахуулан тэр үеийн ЗХУ-ын одоогийн Казакстан
улсын Устькаменегорск хотын хүдэр туршилтын үйлдвэрт хүргүүлэх асуудлыг
шийдвэрлэж байсан бөгөөд хамгийн хэцүү төвөгтэй нь ордыг бүрэн төлөөлж
чадах сорьц авах ажлыг эхлүүлэх, хяналт тавих Эрдэнэтээс Дархан хотын төмөр
замын өртөө хүргэн тэндээс Казакстан хүргэх тавцан вагонд аргачлалын дагуу
зөв ачаалан хүдрийн сорьцийг тээвэрлүүлэн явуулах зэрэг ажлууд байсныг
М.Дамдинсүрэн болон төрийн шагналт геологич н.Сандуйжав нар амжилттай
гүйцэтгэж чадсан байна. Энэхүү хагас үйлдвэрийн туршилтаар ЗХУ-ын өнгөт
төмөрлөгийн яамны “Механобр” хүрээлэнд удаа дараа явуулсан лабораторийн
туршилтын үзүүлэлтүүдийг шалган баталгаажуулсны зэрэгцээгээр ордын
хүдрийг өөрөөр нь нунтаглах (самоизмельчение) процессыг анх удаа туршиж
тодорхойлсон явдал байсан болно.
Энэхүү туршилтын ажлын үр дүнгээр ордын хүдэр баяжуулалтын
технологийн үзүүлэлтүүд баяжмалын гарц, зэс, молибден элементүүдийн
агуулга, эдгээр металлуудын баяжмалд ялгарах авалт (извлечение) бүрэн
батлагдаж хүдрийг өөрөөр нь бүрэн нунтаглах, хагас нунтаглах процесс
хэрэглэх боломжтойг тодорхойлон тогтоожээ.
192
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Энэ чухал туршилт шинжилгээний үр дүнгээр хүдрийг өөрөөр нь нунтаглах
9м-ын голчтой “Каскад” тээрэмтэй, V секц “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдэрийн
бүтцэд байгуулагдан одоог хүртэл амжилттай ажиллаж байна.
Энэ ажлын тайлан материалууд “Эрдэнэт” үйлдвэрийн архивт хадгалагдаж
байна.
Нөхөр М.Дамдинсүрэн нь энэ үйлдвэрт ажиллах үндэсний инженер
мэргэжилтнүүдийн тооцоо, төлөвлөгөөг боловсруулан 1973 оны хичээлийн
жилээс ЗХУ, Чехословак, Герман болон Унгар зэрэг орнуудын их, дээд сургуульд
суралцуулж бэлтгэх программыг ТЭХҮГ Яамны коллегийн хуралд оруулан
зөвшөөрүүлсний дүнд “Эрдэнэт” үйлдвэр ажиллаж эхэлсэн 1978 онд өндөр
мэргэжлийн хүний нөөц асуудалгүйгээр бэлтгэгдсэн шийдвэрлэгдэж чадсан юм.
Манай улсын зэсийн түүхий эдийн бас нэг баялаг бол жижиг, дунд мөхлөгтэй
порфирлог гранодиорит давамгайлсан “Цагаансуварга”-ын зэс молибдены
ордын нөөц юм.
Доктор М.Дамдинсүрэнгийн удирдсан “Эрдэнэт” үйлдвэр, Геологийн
төв лабораторийн эрдэмтэд, инжегерүүд, мэргэжлийн ажилтнуудын нийт 40
гаруй хүмүүс Цагаансуваргын “Сэрвэн сухайт” ордын хэсгээс 600тн жинтэй
технологийн сорьцийг Эрдэнэт рүү тээвэрлэн аваачиж Баяжуулах үйлдвэрийн
туршилт шинжилгээний флотацийн байгууламжид оруулан Монголд анх
удаа хүдэр баяжуулалтын хагас үйлдвэрийн туршилт шинжилгээг 1983 онд
явуулан Цагаансуваргын ордын хүдэр баяжуулалтын технологийг зохиож энэ
технологийнхоо үзүүлэлт үр дүнг тодорхойлсон нь Цагаансуваргын ордыг
үйлдвэрийн аргаар эзэмшиж эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрлэх үе
шат болсон.
Энэ том, нарийн төвөгтэй ажилд техникийн шинжлэх ухааны доктор
С.Гэрэлтуяа, шинжлэх ухаанч доктор Ж.Баатархүү, доктор Д.Одончойсүрэн,
инженер баяжуулагч Г.Даваацэрэн, инженер минералог-петрограф Д.Лха
нарын Монголын тэргүүлэх зэргийн мэргэжлийн баг ажилласан нь уг ажил онол
практик, арга зүйн амжилттай болсон байна.
Цагаансуваргын орд үндсэндээ карбоны өмнөх тектоник хүчний нөлөөгөөр
өргөгдөж, зэсийн анхдагч эрдэс халькопирит нь исэлдсэн эрдсүүдтэй бүрдэл
болж байгаагаас анхдагч эрдэс давамгайлж байгаа их хэмжээгээр элэгдэлд
орсон байдлыг энэхүү хагас үйлдвэрлэлийн туршилтаар тогтоож ордын хүдэр
баяжуулалтанд хам болон ялгах флотацийн технологи хэрэглэж болохыг
үндэслэн энэ технологийн схем, горимыг тодорхойлон эрдэм шинжилгээ
туршилтын тайлангаа ГУУЯамны коллегийн хурлаар баталгаажуулсан.
М.Дамдинсүрэн нь Цагаансуваргын ордыг хүдэр баяжуулалтын
технологийн туршилт шинжилгээний ажлыг дуусгамагц Эрдэнэт хотод байрлан
ажиллаж байсан ЗХУ-ын “ГИПРОЦВЕТМЕТ”, “МЕХАНОБР” хүрээлэнгийн
мэргэжилтнүүдийг Сүхбаатар аймаг дахь Төмөртийн Овооны ордод урьж
ажиллуулан Монгол-БНАГУ-ын геологи хайгуулын экспедиц ажиллуулан олон
асуудлаар зөвлөмж өгч ордын хүдэр баяжуулалтын технологийн сорьцыг
193
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
авч бэлтгүүлэн ЗХУ-ын Ленинград хотын “МЕХАНОБР” хүрээлэнд явуулсны
гадна М.Дамдинсүрэн нь өөрөө энэ том эрдэм шинжилгээний байгууллагын
докторантурт суралцаж байхдаа Төмөртийн Овооны хүдрийн лабораторийн
туршилтанд шууд оролцож ажилласан юм.
Төмөртийн Овооны орд нь скарнын төрлийн ордод хамаарагдах бөгөөд
гол эрдэс нь сфалерит, магнетит тул цайрын сульфидын эрдэс сфалеритыг
флотацийн аргаар баяжуулан 50%-ийн агуулгатай цайрын баяжмал ялган
хүхрийн өндөр агуулгатай магнетитыг хаягдалд ялгаж байгаа болно. Төмөртийн
Овооны цайрын баяжмал нь чанараараа манай улсын “Цайрын баяжмалын
техникийн шаардлага” MNS-5717 стандартыг хангаж байна.
Геологи уул уурхайн сайд У.Мавлетын шийдвэрээр М.Дамдинсүрэнг
Бороогийн алтны экспедицэд 1985 онд шилжүүлэн уг үндсэн ордын нөөц
баялгийг ашиглалтанд бэлтгүүлэх үүрэг хариуцуулснаар хүдрийг баяжуулан
алт ялгах технологийн лабораторийн, хагас үйлдвэрлэлийн туршилт
шинжилгээ явуулах 1500кг сорьцыг авч ЗХУ-ын Өнгөт Төмөрлөгийн Яамны
“ИРГИРЕДМЕТ” хүрээлэнд 1986 онд явуулах ажлыг зохион байгуулж,
“ИРГИРЕДМЕТ” хүрээлэнгийн эрдэм шинжилгээ туршилтын ажилд оролцон
ажилласан. Туршилтын ажлыг дуусган тайлангаа 1987 онд Монголд ирүүлснээр
Бороогийн үйлдвэрт гравитаци, гидрометаллургийн технологи нэвтрүүлсэн
алт баяжуулах үйлдвэр ажиллах боломжтой гэдгийг тодорхойлсон. Энэ ажлыг
доктор М.Дамдинсүрэнгийн ажил байдалд тусган тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж
байна.
Эрдэмтэн, инженер М.Дамдинсүрэн нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991
оны 9-р сарын 18-р захирамжийг хэрэгжүүлэн биелүүлж Засгийн газрын анхны
“Алт” хөтөлбөрийг боловсруулах Геологи, уул уурхайн ажлын хэсгийг ахлан
ажиллаж Монгол улсын алтны шавхагдсан нөөцийг сэргээн буй болгож эдийн
засгийг хөгжүүлэхэд асар ач холбогдол бүхий даалгаврыг амжилттай биелүүлэх
уг төслийг 1991 онд хэлэлцүүлэн батлуулсан юм.
1991 онд “Эрдэс боловсруулалтын технологийн шинжилгээний төв”-ийг
Шинжлэх техникийн хүрээлэн болгон өргөтгөж “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
техникийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ЗХУ-ын Магадан
хотын машин үйлдвэрлэлийн заводад албан томилолтоор ажиллан алтны
шороон ордын элс баяжуулан үнэт металл ялгах конвейер-торхот промприбор
ПКБШ-100 төхөөрөмжийн 2 иж бүрдэл худалдан авах гэрээг байгуулан ирүүлж
өөрсдийн хүчээр Заамрын Баянголын ордод угсран ажиллуулж олон арван тонн
алтыг олборлон Монгол улсын эрдэнэсийн сан хөмрөгт нийлүүлсэн. Шороон
ордын алт агуулсан элсийг боловсруулах “Монполимет”, “Эршижу”, “Нейчо”
зэрэг үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулахад М.Дамдинсүрэн мэргэжлийн
туслалцаа зөвлөмжийг өгч оролцож байсан нь чухал ач холбогдолтой байсныг
үнэлэн тэмдэглэх хэрэгтэй.
Доктор М.Дамдинсүрэн нь Монгол Улсын хар төмөрлөгийн үйлдвэрийг
байгуулан хөгжүүлэх салбарын зарим эхлэлийг тавих талаар сэдсэн ажил бол
Төмөртэйн голын магнетитын хүдрийг хуурай соронзон сепарацийн аргаар
194
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
баяжуулан төмрийн ойролцоогоор 60%-ийн агуулгатай баяжмал ялгах хоёр
үйлдвэрийг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн инженер баяжуулагч Р.Батхишиг
захирлын удирддаг “Эрдэс Холдинг” ХХК-г байгуулан ажилд оруулахад
мэргэжлийн зөвлөхийн туслалцаа, тооцоо, үндэслэлийг гарган 2009 онд
амжилттай ажилд оруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлсэн.
Манай улсын социалист бүтээн байгуулалтын үед Концессын үйлдвэр,
барилга байшин, шугам хоолой, авто болон төмөр зам зэрэг үндсэн хөрөнгийг
концессоор босгож байгуулна гэж гэрээ хийдэг, бүтээн буй болгодог арга хэлбэр
байгаагүй. Харин энэ үед Бүгд Найрамдах Унгар улстай Концессын гэрээ нэртэй
уул уурхайн хүдэр олборлох баяжуулж боловсруулах үйлдвэр Төв аймгийн
Баянчандмань сумын нутагт байгуулагдсан нь Цагаандавааны гянтболдын
“Вольфраминвест” нэртэй үйлдвэр юм.
Доктор М.Дамдинсүрэн нь 1985 онд энэ үйлдвэрийн Монголын талын
захиралаар томилогдон Баянчандмань-Цагаандавааны 35кВт-ын өндөр
хүчдэлийн шугам байгуулах ажлыг зохион байгуулан удирдаж дуусган,
олборлох баяжуулах үйлдвэрийн талбайд үйлдвэрлэл, орон сууцны барилга
байшинг Монголын барилгын байгууллагаар бариулан ашиглалтанд оруулсан
бөгөөд ус, дулааны хангамжийг шийдвэрлэн хэрэгжүүлжээ.
Концессын гэрээгээр тохиролцсны дагуу М.Дамдинсүрэнгийн хүлээсэн
үндсэн гол үүрэг нь үйлдвэрийг монгол ажиллагсдаар хангах байсныг үлгэр
жишээчээр биелүүлсэн.
“Вольфраминвест” үйлдвэрт 300 орчим монгол хүн сурч боловсрол
эзэмшиж ажиллаж байна.
Эрдэмтэн доктор хүний хувьд Концессын гэрээгээр хүлээгээгүй нэг ажил
үүрэг нь гянтболдын хүдэр баяжуулах технологид оролцон баяжмалд гянтболд
авалтыг эрс өсгөсөн явдал байсныг нь сайшааж байна.
БНУнгарын хүрээлэнд зохиосон хүдэр баяжуулалтын схемд гравитацийн
арга хэрэглэн баяжуулах ширээн дээр баяжуулахдаа хүдрийн тээрмийн
бүтээгдэхүүнийг гидроциклон ангилагчаар ялгаж түүний халиаг хаягдалд хаяж
зайлуулан зөвхөн элс (том ширхэгтэй) хэсгийг баяжуулах ширээнд өгч байсан
нь металл авалтыг бууруулж байгаа нь тогтоогдож баяжуулах үйлдвэрийн
монгол ажилчдыг зохион байгуулан схем дэх ангилагчийг дахин суурилуулалт
хийлгэн тээрмийн гаралт (том ширхэгтэй элс) материалыг шууд баяжуулах
ширээнд өгснөөр 72% орчим байсан металл авалтыг 92-95%-д хүргэж эрс
нэмэгдүүлснийг Унгарын мэргэжлийн хүмүүс нь үзэн ойлгож талархан БНУнгар
улсын Засгийн газарт тодорхойлон М.Дамдинсүрэнг БНУнгар улсын “Гавъяат
уурхайчин” цол тэмдгээр шагнуулж байсан баримт бичгийг хавсаргав.
Доктор М.Дамдинсүрэнгийн “Ажил байдлын тодорхойлт”-д бичигдэж
тусгагдсан байвал зохих нэн чухал зүйл бол Эрдэнэтийн Овооны зэс-
молибдены орд газрыг түшиглүүлэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэр
байгуулах гэрээний төслийн Зөвлөлтийн талын мэргэжилтнүүдтэй хэлэлцэн
тохирч боловсруулж дээд хэмжээнд (Ю.Цэдэнбал, И.Новиков нарын) гарын
195
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
үсэг зурахад бэлтгэхэд Монголын талын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд орж
амжилттай ажилласан үйл явдал юм.
Энэ тухай тодорхойлолт дүгнэлтийг Монгол улсын анхны ерөнхийлөгч,
эрдэмтэн, доктор П.Очирбатын “Тэнгэрийн цаг” номондоо (278-р хуудас)
бичигдснийг тайлбар болгон толилуулж байна. <<...“Эрдэнэтийн-Овоо” орд
газарыг түшиглүүлэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай Монгол-Зөвлөлтийн засгийн газар
хоорондын хэлэлцээрүүдийг боловсруулж гарын үсэг зуруулах ажил 1973
оны гол ажил байв. Үйлдвэртэй холбогдсон олон асуудал дотроос хамгийн
ярвигтай, хүнд хэцүү даваа бол дээрх хоёр хэлэлцээрийн төсөл боловсруулах
Монгол-Зөвлөлтийн ажлын хэсгүүдийн уулзалт хэлэлцээ байсан юм. Улсынхаа
эрх ашгийг хамгаалах гэж чадах чинээгээрээ хандаж ажилласан. Өөрийн байр
суурийг үндэслэж хамгаалах тутам нөгөө талын дургүйг хүргэж зарим үед улс
төрийн өнгө аяс руу хэлбийчих гээд тун хэцүү. Техник эдийн засгийн үндэслэл
хэлэцэн батлахаас эхлээд л бид өөрийн санал дүгнэлт тооцоог сөргүүлэн
тавьж төслийг нь өөрчлүүлж эхэлсэн болохоор бидэнд нэг ч таатай хандаж
байгаагүй. Гэхдээ бүх зүйл дээр харилцан ойлголцож зөвшилцөж чадсаан.
Харин манайхны зарим хүмүүс буруу ойлгож, дарга нарт буруу мэдээлэл өгч
асуудлыг хүндрүүлж байсан тал бий. Энэ ажилд хамгийн идэвхтэй ажил хэрэгч
тууштай үнэн зөв байр суурьтай “үзэлцэж” байсан хүн бол М.Дамдинсүрэн
мөн. Ингэснээс болж хамгийн их муучлагдаж хохирсон хүн бол бас тэр бөгөөд
Эрдэнэтийн байгуулагдаж буй үйлдвэрийн захиргааны монголын талын даргын
ажлаас нь хүртэл өөрчилсөн юм. ... >>
Ингэж муучлагдан хохирсны дараагаар өөрийнхөө буруугүй гэдгийг батлаж
МАХН-ын зохих байгууллагуудаар хөөцөлдөж явсны үр дүнд “...М.Дамдинсүрэнг
ЗХУ-ын нөхөдтэй санал зөрж, гаж буруу ажилласан гэж үзээгүй, уул асуудалд
ажил төрлийн холбоотой аль нэг дарга нараас таны талаар тийм дүгнэлт
хийгээгүй” гэдэг батламжийг Д.Моломжамц даргад танилцуулаад мэдэгдсэн
МАХН-ын үйлдвэрийн хэлтсийн орлогч эрхлэгч Д.Мишигдорж М.Дамдинсүрэнд
1974 оны 5-р сард өгсөн баримтыг энд хавсаргав.
Доктор М.Дамдинсүрэн 1994 оны “Ардчилал” сонинд “Эрдэнэт” үйлдвэр
ГОК (уул уурхайн баяжуулах үйлдвэр) биш ГМК (уул уурхайн металлургийн
үйлдвэр) байх ёстой зэрэг асуудлыг дэвшүүлэн бичиж Эрдэнэтэд зэс хайлуулах
үйлдвэр байгуулах асуудлыг дэвшүүлэн үндэслэж байсан нь одоог хүчин
төгөлдөр хэвээр байна.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт “Эрдэс боловсруулалтын хүрээлэн”-
гийн төслийг боловсруулан оролцсон нь энэ байгууллагад Монгол улсын
оруулсан төслүүдээс шалгарч уг хөтөлбөрийн санхүүжилт, тусламж дэмжлэгээр
“Эрдэс боловсруулалтын хүрээлэн”-г байгуулсан.
Доктор М.Дамдинсүрэн нь Оюу толгойн зэс-алтны орд газрыг эзэмшин
ашиглах асуудлаар “Айвенхоу Майнз” зэрэг гадаадын компаниудын
боловсруулсан удаа дараагийн ТЭЗҮ-д эксперт-шинжээчийн үүргийг гүйцэтгэж
үр дүнтэй оролцож байсны гадна 2017 оноос газрын дор аргаар ашиглах
196
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Оюутолгойн бүлэг ордуудын Хьюго-Дамметын биетийн олборлолт, ашиглалтын
ТЭЗҮ-ийг боловсруулахад Геологи уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын
шийдвэрээр шууд оролцон ажиллаж чухал зөвлөмж саналуудыг дэвшүүлсэн нь
уг ТЭЗҮ-ийн тодотгол нэртэй зураг төслийн баримт бичигт тусгагдсан.
М.Дамдинсүрэнгийн хөдөлмөрийг үнэлж “Шахтёрская слава” III степени,
№17850, 1972 он, ЗХУ-ын нүүрсний үйлдвэрийн сайд Б.Братченко, “KIVA-
LO DOLÇOZO” БНАУнгар улсын тэргүүний уурхайчин, 1977 он, Будапешт хот,
“KIVALO BANIASZ” БНАУнгар улсын гавъяат уурхайчин, 1978 он, Будапешт хот,
“Хөдөлмөрийн хүндэт медаль” 1979 он, БНМАУ-ын ТЭХҮГ Яам, “Монгол улсын
тэргүүний уурхайчин”, №484, 1989 он, БНМАУ-ын ЭХУУГ Яам, “Алтан гадас
одон”, № 26600, 1991 он, Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат, 101-р зарлиг,
БНМАУ-ын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, №6439, 1996 он,
Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхайн салбар үүсч хөгжсний 85 жил
“Хүндэт тэмдэг”, 2007 он, Монгол улсын Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү,
“Эрдэнэт” үйлдвэрийн хөгжил оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол-Оросын
хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд
орсны 30 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, 2008 он, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий
захирал Ч.Ганзориг, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, №5-2011-084, 2011
он, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Уул уурхайн салбар
үүсч хөгжсний 95 жил “Хүндэт тэмдэг”, 2017 он, Монгол улсын Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Уурхайчдын алдрын од”., салбарын дээд
шагнал., 2019 он зэрэг шагналаар шагнасан байна.
М.Дамдинсүрэн:
500 баяжуулагч бэлтгэж “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллуулах шийдэл
маань зөв байсан
Ашигт малтмалын боловсруулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа
шингээдэг баяжуулагч хэмээх мэргэжлийн анхдагчдыг Монгол Улс 1960-аад
оны сүүлчээр гадаадад бэлтгэсэн түүхтэй. 1970-1980 оны үед гадаадын их
дээд сургуульд баяжуулагч мэргэжлээр монгол залуусыг олноор сургажээ.
Харин дотооддоо 1993 онд хуучнаар Техникийн их сургуульд ашигт малтмал,
баяжуулалтын мэргэжлээр анхны элсэлтээ авсан байдаг. 1996 оноос Эрдэнэт
хотын Технологийн сургуульд ашигт малтмалын баяжуулагч мэргэжилтнийг
бэлтгэж эхэлсэн юм.
Хуучин ЗХУ-д мэргэжлийн баяжуулагчаар төгсөж, улс эх орныхоо
ашигт малтмалын салбарт ихийг хийж бүтээсэн Монголын Ашигт малтмал
баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч, уул уурхай, ашигт малтмалын
баяжуулагч инженер, эрдэмтэн, техникийн ухааны доктор М.Дамдинсүрэнг
“Баяжуулагч” сэтгүүлийн “Эрдэмтний үг” буландаа зочноор урилаа.
Тэрээр 1998 онд үүсэн байгуулагдсан тус холбооны анхны Ерөнхийлөгчөөр
сонгогдож арван жил энэ хүндтэй албыг хариуцлагатайгаар хашжээ.
197
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
М.Дамдинсүрэн нь “Зэс, молибдений хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар зэсийн
хоёрдогч сульфидыг анхдагч сульфидээс салгаж, зэсийн супер баяжмал гаргах
шинжилгээ технологи” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан мэргэжилтэн юм.
Юуны өмнө Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсэн
байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг Танд хүргэе?
Баярлалаа. Та бүхэндээ өнөөдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Монголд
уул уурхайн аж үйлдвэрлэл үүсч хөгжсөний 96 жил, дэлхийн 15 үйлдвэрийн
нэг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсаны 40 жил, Монгол
Улсад “Ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер” бэлтгэсний 25,
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн
ойг нийт баяжуулагчиддаа хүргэе.
Та баяжуулагч мэргэжлийг хэрхэн сонгосон бэ? Оюутан ахуйн дурсамж
болон энэ мэргэжлийг сонгосон тухайгаа эхлээд бидэнтэй хуваалцана
уу?
Би эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1939 оны
Туулай жилд төрсөн. Тэндээ дөрөвдүгээр анги, дараа нь Хатгалд есдүгээр
ангиа дүүргээд, аравдугаар ангиа Улаанбаатар хотод төгссөн. Аравдугаар
ангидаа цалинтай сургууль гэгдэж байсан II сургуульд суралцсан юм. Тухайн
үедээ “бэлтгэл арвынхан” гэдэг нэртэй байлаа, бид. Надтай нас чацуу, хожим
Геологи, уул уурхайн сайд байсан, одоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Чойжингийн Хурц бол манай анги. 1957 оны 9-р сард бид хоёр Москвад
суралцахаар очсон юм. Ч.Хурц геологиор, би ашиг малтмал, металлургийн
чиглэлээр мэргэжил эзэмшихээр ЗХУ-ыг зорьсон хэрэг.
Манай геологийнхон, уул уурхайнхан, барилгынхан, автозамынхан гээд
дандаа газар, шороотой ажиллах хүмүүс л тэнд суралцаж байлаа шүү дээ.
Манай оюутны зөвлөлийн дарга нь Ч.Хурц. Ямар сайндаа би “Чи миний цагийг
бүртгэх гэж над дээр ирээд байна уу?, энд сурдаг Лида гэдэг охинтой уулзах
гэж ирдэг юм уу?” гэж Ч.Хурцыгаа жаахан шоглодог байж билээ. Тавдугаар
корпус гэдэгт дан геологиор суралцаж байгаа залуус байдаг байсан. Ч.Хурцын
байрласан өрөө нь биднийхээс хамаагүй илүү орчин нөхцөлтэй. Ч.Хурц маань
хүн чанар сайтай, хамт сурч байсан гидрогеологич н.Лувсандоржийг эхнэр
авахад өрөөгөө суллаж өгөөд, өөрөө өөр нэг жижгэвтэр өрөөнд орж байсныг
санадаг юм.
Таныг ажил амьдралынхаа гарааг Налайхын их уурхайгаас ээлжийн
мастераар эхлүүлж байсан гэж сонссон. Хэдэн онд энэ уурхайтай хувь
заяагаа холбосон бэ?
Би 1962 онд Налайхын уурхайг 40 жилийн ойгоо хийж байхад нь төгсөж ирээд
технологийн комплекс хэсэгт ээлжийн мастераар ажиллаж эхэлсэн. Дараа нь
энэ комплексийн даргаар томилогдсон юм. Эндээ таван жил ажиллаад 1967
онд Улаанбаатарт шилжин ирж Аж үйлдвэрийн яамны Хөдөлмөр хамгаалал,
аюулгүй ажиллагааны тасгийн дарга болсон. Яамны сайдаар Паавангийн
Дамдин гуай ажиллаж байсан юм.
198
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Тухайн үеийн сайд нар дотроос хамгийн их мэдлэгтэй нь П.Дамдин гуай
байж билээ. “Энд нэг бичиг төлөвлөөд байж байна. Чи хариу бичээдэх” гэхээр
нь би хоёр хуудас дүүрэн юм бичээд өгчихөв. Тэгсэн чинь Дамдин сайд
улаан эрээн болтол нь засаад номон дотор хавчуулаад эргүүлээд өгдөг байна.
Тэр номыг уншаад албан бичиг бичнэ гэдэг бол бүхэл бүтэн практик шинжлэх
ухаан, сэтгүүлчийн дайтай ажил юм байна гэдгийг би ойлгож билээ.
Хожим Аж үйлдвэрийн яам Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам болж, манай
Геологи, уул уурхайн яам Түлш, эрчим хүч, геологийн яам гэж өөрчлөгдсөн.
Би энэ яаманд хэлтсийн мэргэжилтэн хийж байгаад 1971 онд Уул уурхайн
хэлтсийн даргаар томилогдон ажилласан.
Уул уурхайн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэрийг
байгуулах яамны Төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажилласан
хүний хувьд Та ямар шийдвэрүүд гаргаж байсан бэ?
Тухайн үед Эрдэнэтийн Овооны зэс молибдений ордыг ашиглах Техник,
эдийн засгийн үндэслэлийг боловсруулах даалгавар, холбогдох геологи
хайгуулын нарийвчилсан ажил гэж том ажлууд хийгдэж байлаа. Төрийн
шагналт, геологич Г. Сандуйжав бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Сандуйжав бол
Чехославакт мэргэжил эзэмшсэн, чехээр ус цас шиг ярьдаг, сайн мэргэжилтэн.
Ингээд би 1972 оны сүүлээс Эрдэнэтийн Овооны зэс молибдений үйлдвэрийг
барьж байгуулах яамны Төлөөлөгчийн газрын даргаар томилогдож, хамт
ажиллах хүмүүсээ аваад Эрдэнэтэд очсон юм.
ЗХУ-ын “Зарубеж геология” трестийн экспедицийн ангитай бид хоёр хамт
ажиллаж эхэлсэн. Нарийвчилсан хайгуулын ажилд бид хоёр өдөр бүр оролцож,
хийж гүйцэтгэсэн гол ажил бол 1000 тонн хүдрээс авсан сорьцыг шинжлэх.
Хүдрийн биет нь тахианы өндөг шиг шахчихсан юм л байдаг байсан. Тэр том
хүдрийн биетийг бүхэлд нь төлөөлөх чадалтай дээж авах ажил чухал байлаа.
Бид хоёр тэнд өдөр бүр очиж шалгаж байгаад хүдрийн биетээ Дархан хүртэл
тавцан вагоноор зөөж, Казахстаны хагас үйлдвэрийн туршилтын лабораторид
хүргэсэн.
Ингэхдээ нэгдүгээр чухал ажил нь ЗХУ-ын Ленинградын “Механобр” гэдэг
институт Казахстанд гурав, дөрвөн удаа лабораторын туршилт хийчихсэн,
баяжмалын бүх параметрүүдыг баталгаажуулах, хоёрдугаарт хүдрийг өөрийг
нь өөрөөр нь нунтаглах, бүр болохгүй бол нунтаглаж байгаа хүдэр дотор долоо,
найман процентын төмөр бөмбөлөг хийж нунтаглах ажил чухлаар тавигдаж
байсан. Сүүлийн хоёр туршилтыг анх удаа бид Казахстаны хагас үйлдвэрийн
туршилтын лабораторид хийж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн тавдугаар секц нь
яг энэ хоёр процессоор явагдаж байгаа.
Та Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалт хариуцсан яамны
Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байхдаа үйлдвэрийн техник эдийн
засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажилд Монголоос шаардлагатай
бүх өгөгдлүүдийг өгч байсан гэсэн. Ингэснээр хангалттай, сайн ТЭЗҮ гарч
ирсэн гэдэг яриа бий?
199