The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 22:53:52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

өөрчлөн хуулийг батлуулсан ба үүний дараа Сангийн яам дангаараа (Баабар
сайд нь байсан) Тогтвортой байдлын гэрээ байгуулан огт татвар төлөлгүй 5
жилийн дотор 40 тонн алтыг хуу хамаад явсан гашуун үнэн бий.

1997 оны хуулиас хойш орж ирсэн Канад Америкийн панзчингууд бүгд шахам
хайгуул хийх санхүүжилтээ хөрөнгийн бирж дээр хувьцаа өсгөх аргаар босгоод
түүгээрээ ордын хайгуул хийсэн болоод хятадуудад зарчихаад гарсан нь бодит
үнэн.

Мардайн ордын хувьд миний бие ГУУЯ-ны ахлах геологич А.Готовсүрэнгийн
хамт ОХУ ын Ураны олборлолт, боловсруулалт хийдэг Приаргун хотод очиж
ОХУ-ын МИНАТОМ ын (Цөмийн эрчим хүчний яам) хүмүүстэй хэлэлцээ хийж
Мардай, Гурван булагийн ураны ордуудын хайгуулан ажлын бүх тайлан анхдагч
материалыг Монголдоо авч ирж байлаа. Харамсалтай нь 1998 онд Мардайн
гэрээг цуцалсны маргааш Оросын талаас цахилгааныг тасалснаар Дорнодын
өндөр албан тушаалтнууд тэнд байсан төмөр зам, цахилгааны хөнгөн цагаан
утас, дэд бүтцийн ган шугам хоолойноос эхлээд юу авч болох бүхнийг хуу хаман
Хятад руу гаргасан.

Харин оросууд гарахдаа компаний техникийн болон санхүүгийн бүх баримт
бичгийг устган, компьютерийн хатуу дискийг хулгайлан зайлцгаасан байсан.

1997 оны АМТХ нь муу гэхээсээ илүү олон сайн талуудыг агуулсан гэж үздэг.
Хууль хэрэгжиж эхэлснээр Оюу толгойн орд нээгдэж ашиглалтад орлоо. Анх удаа
нүүрс, төмрийн хүдэр, холимог металл, цайрын экспорт бий болж эдийн засаг
тэлж эрчимжиж эхэлсэн. Шинээр боомтууд байнгын ажиллагаанд орж, зам,
харилцаа холбоо өргөжин тэлэв.

Тухайн үед илэрц гээд орхисон бүх төрлийн ашигт малтмалын (нүүрс,
төмрийн хүдэр, жонш, алт, зэс, шохойн чулуу, шавар г.м.) хайгуулыг гадаадын
хөрөнгө оруулагчдын хөрөнгийн бирж дээр босгосон хөрөнгөөр гүйцэтгэн нөөцийг
шинэчлэн батлуулж улсын нөөцөд авлаа. Дэд бүтцүүд шинээр байгуулагдаж,
холбоо, зам харилцаа сайжирлаа, шинээр алт, зэсийн үүсмэл ордуудыг ашиглан
хаягдлаас алт олборлож, исэлдсэн хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж
эхэллээ. Ажлын байр нэмэгдэж эдийн засагт тодорхой үр ашиг авчирлаа.

Түүнчлэн Монгол Улсад шинээр боловсруулан мөрдөж эхэлсэн хуулиуд
ялангуяа усны, байгаль орны гээд олон хуулиуд АМТХ-ийн үндсэн концепц дээр
тулгуурлагдан боловсруулагдаж мөрдөгдлөө.

Ер нь бол 1997 оны АМТХ хууль бол цэвэр зах зээлийн системийн үндсэн
зармыг агуулж байгаа тул бусад салбарын хуулиуд үүнээс маш олон санаа, үзэл
баримтлалаа олж авсан гэж би хувьдаа дүгнэдэг. АМТХ нь Монголд хамгийн анх
нэвтэрсэн зах зээлийн зарчмыг агуулсан шинэлэг либерал хууль гэдэгт хуульчид
санал нэгдэх болов уу.

Харин хэрэгжүүлэх явцдаа зарим нэг алдаа гарсан гэдгийг үгүйсгэхгүй.
Энэ алдаа нь Төрийн хяналт сул, лиценз эзэмшигчид байгаль орчинд зүй
бусаар хандсан гээд олон асуудал бий. Ялангуяа МХГ, Байгаль орны яам
хуулийн хэрэгжүүлэлтэнд мөрдөх хуулиа цаг алдалгүй шинэчлэн боловсруулж

500

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

чадаагүйгээс болоод хоцорч үйлчилсэн гэж үздэг. Учир нь хуулийн заалтаар хэдий
хайгуул хийж олборлох зөвшөөрөл олгогдсон ч гэсэн Байгаль орчны үнэлгээ
хийлгэж Байгаль орчны яамнаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд олборлолт
эхлэх ёсгүй хуулийн заалттай байсан.

Өнөөдрийн байдлаар хайгуулын ажил нэмэгдэж, эрдсийн нөөц баялаг
нэмэгдэж, геологи, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн боловч уул
уурхайн үйлдвэрүүд нь бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээдэхүүн
гаргадаггүй зөвхөн өмнөд хөршийнхөө үйлдвэрүүдийн түүхий эдийг хямд үнээр
ханган нийлүүлдэг улс болоод байна.

Экспортын бүтээгдэхүүн маань боловсруулагдаагүй, нэмүү өртөг шингээгүй
ийм л түүхий эдээ хямд үнээр гаргаад эргээд өндөр үнээр нэмүү өртөг шингэсэн
эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Тэр бүү хэл манай ордуудыг тэд
өөрсдөө олборлон, өөрсдөө бүтээгдэхүүнээ тээвэрлэн гаргаж, монголчуудын
ажлын байрыг булаан авч байна.

Хамгийн тодорхой жишээ бол төрийн өмчит үйлдвэр болох Эрдэнэс Таван
толгойн жишээн дээр тод харж болно. Уурхайн олборлолт, урт богины нүүрсний
тээвэрлэлтийг үндсэндээ бүгд гадныхан хийж ашгийг нь авч байна. Үүний ард хэн
байна! Дандаа эрх мэдэлтнүүд. Өрмийг нь гадныхан аваад хусам нь бидэндээ
оногдож байна. Бусад жижиг уурхайн хувьд бүр ярих юм биш. Өнөөдөр Монголын
уурхайчид, тээвэрчид ЭТТ нүүрсний бизнесээс бараг 100% арчигдах шатандаа
орсон.

Гэтэл 100 жилийн туршлагатай Монголын уул уурхайн салбар хаана явна вэ.
Эдгээр асуудлыг яаралтай бодлогоор зохицуулах хэрэгтэй.

Ийм л өнгө аястай уул уурхай маань хөгжиж байна даа. Бодох цэгцлэх асуудал
ч олон байна. 2001 онд Монголд зэс хайлах үйлдвэр барих асуудал тусгасан уул
уурхайн салбарыг хөгжүүлэх (2015 он хүртэлх) бодлогыг боловсруулан Засгийн
газарт оруулсан боловч дэмжээгүй бөгөөд шалтгааныг нь олоогүй өнгөрсөн
юмдаг.

Ер нь 1996 оноос 2020 он хүртэл уул уурхайн салбарыг мэргэжлийн бус, улс
төрч нэртэй хүмүүс толгойлж эхэлснээр салбар маань бодлогын хувьд уналтад
орсон. Яамыг толгойлохоор ирсэн ихэнх сайд дарга нар нь өөрсдөө хэрхэн лиценз
олж авах талаар толгой нь сайн ажилласан болов уу гэж дүгнэдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүртэл АМТХ хэрэгжилтийг хэдэн жилээр
зогсоон гацааж энэ хугацаанд Тамгын газрын дарга нь Эрдэнэт үйлдвэрийн
исэлдсэн хүдрийг хувьдаа авч ашиглаж байгаа нь арай л хэтэрсэн асуудал
болсон. Уг нь Эрдэнэт үйлдвэр өөрөө зардлаа гаргаад бас Солонгосын Samsung
копорацитай хамтран судалгаа хийсэн иж бүрэн төсөл бөгөөд 100% Эрдэнэт
УҮГ-ын өмч юмсан.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгмийн танхимд уул уурхайн
салбарынхантай Ц.Элбэгдорж ерөнхийлөгч 2008 оны хавар уулзалт хийхэд
“стратегийн ашигт малтмал бол алт, зэс биш шүү” гэж би хэлж байсан. Харин
аливаа улс орон хөгжихөд нэн тэргүүн барилга зам гүүрээ барихад шаардлагатай

501

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

төмөр, цементийн түүхий эд болох шохойн чулуу болон барилгын материал нэн
чухал стратегийн ашигт малтмал гэдгийг хэлсэн.

Түүнээс хойш удалгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр, төмрийн хүдрийн
ордын хамт, Хөтөлийн цементийн үйлдвэр түүнчлэн Багануур, Шивээ овоогийн
ордын үндсэн нөөц бүгд бусдын гарт буруу замаар орсон байдаг.

Монгол Улс Ерөнхийлөгчөөсөө эхлээд сайд дарга УИХ гишүүд гээд албан
тушаалтай бүхэн уул уурхайн салбарыг маань самарч цөлмөсөн болохоор яаж ч
хөгжих билээ дээ гэж харамсаж явдаг юм даа.

Харин 1997 онд АМТХ-ийг шинэчлэн мөрдүүлж эхэлснээс хойш гадаадын
хөрөнгө оруулалт эрчимжиж улмаар төрийн болон хувийн салбаруудын эдийн
засгийн хүчин чадал харьцангүй бэхжин чадавхижиж гадны технологи монголд
нэвтрэн нутагшиж ирсэн.

Өнөөдөр Монголын геологи уул уурхай салбар нь орчин үеийн техник тоног
төхөөрөмжөөр тоноглогдсон, технологийн ноу хау-д суурилагдсан, барууны
орнуудын өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдтэй бахдам сайхан
салбар болж байна.

Одоо харин миний бодож байгаагаар уул уурхайн салбарын удирдах дээд
байгууллага нь өнөө болон цаашдын баримтлах бодлого, ойрын ирээдүйд
хэрэгжүүлэх өндөр үр ашигтай шинэ төслүүдийг тодорхойлон томъёолж түүнийг
бодлогоор санхүүжүүлэн ажиллах ёстой цаг болжээ. Бид хөрш орнуудынхаа
бодлого, төлөвлөлт үйлдвэрүүдийн үр ашиг, тэдний хөгжлийн хурдац зэргээс
үүнийг маш тодорхой харж болж байна.

Миний харж байгаагаар Уул уурхайн яаманд шинэлэг төслүүдийг
санхүүжүүлэх төсөв хөрөнгө байхгүйгээс болж салбарын үйл ажиллагаа өргөжин
тэлж чадахгүй зогсонги байдалд шахам байна. Аливаа нэг хөтөлбөр төсөл
гаргадаг боловч түүнийг хэрэгжүүлэх арга механизм, хөрөнгө санхүү байхгүйгээс
болоод тухайн төсөл цаасан дээр түүх болоод хуучирч байна.

Салбарын эрдэм шинжилгээний байгууллага нь өөр яамны харъяанд,
мэргэжлийн хяналт нь салбартаа харъяалагдахгүй, харилцан холбоотой
ажилладаг салбаруудын болон нутгийн захиргааны хуулиуд нь хоорондоо маш
их зөрчилдөөнтэй зэрэг олон шалтгаан нь цаашид уул уурхайг цэгцтэй хөгжих
нөхцөл бололцоог хаан боогдуулж байна.

Уул уурхайн салбарын хөгжил, өнөөгийн байдал, санал дүгнэлт. Яг
үнэндээ орчин үеийн уул уурхайн салбар нь Налайхын уурхайг эс тооцвол 1950-
1960-аад оноос Бүрэнцогтын гянтболд, Цэнхэрмандалын цагаан тугалганы
ордуудыг олборлож эхэлснээс үүдэлтэй.

Үүний дараа орон нутгийн нүүрсний бага хүчин чадлын уурхайнууд, 1970-аад
оны дунд үеэс хойш Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр зэрэг цөөн хэдхэн
уурхайг хуучин ЗХУ-ын тусламжаар барьж байгуулан улмаар ажиллах хүчнийг нь
хүртэл бэлтгэн сургаж өгсөн билээ.

1990 оны үед эдийн засгийн хүнд нөхлийг даван туулахын тулд алтны шороон
ордуудын олборлолтыг эрчимжүүлсэн. Эдийн засаг талаасаа энэ нь үр дүнгээ

502

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

өгсөн боловч байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй сөрөг үр дагаварууд
гарсан. Энэ байдал нь даамжирсаар арга буюу алдарт урт нэртэй буюу голын ай
сав газар уул уурхай явуулахыг хориглосон нь хууль гаргасан нь одоо ч маргаан
дагуулсаар л байна.

Үүний хажуугаар нь нинжа нэртэй хувиараа ашигт малтмал олборлогчид
хэдэн мянгаараа гарч ирсэн нь байгаль орчныг тэр хэмжээгээр сүйтгэж эхэлсэн.
Одоо түүнийг зохион байгуулалтанд оруулахаар бичил уурхайн тухай хууль
гарган ажиллаж байна.

Бичил уурхай бол хүн техник очиход түвэгтэй орчинтой, дэлхийн зах зээлд
өндөр үнэ хүрдэг голдуу очир эрдэнэс, алт зэрэг ашиг малтмалыг гар аргаар
олборлохыг хэлдэг. Манайд бол эсрэгээрээ явж байна даа.

Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Цөмийн
энергийн тухай хууль гээд хайгуул, олборлох чиглэлийн олон хууль гарсан нь
мөн хэмжээний байгууллага албан тушаалтнуудыг давхардуулан илүү зардал
гарган ажиллаж байна.

Одоо бичил уурхайг зогсоох хэрэгтэй. Мөн энэ давхардсан, олон хуулиудаа
бүгдийг нэг мөр цэгцлэх цаг болсон гэж үзэж байна.

Тухайлбал өнөөдөр дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ, ач холбогдолоороо
чухал хэрэгтэй байгаа газрын ховор металлыг нээн илрүүлэх, түүнийг гүн
боловсруулан дэлхийн зах зээлд гаргах, мөн нүүрсний метан хий ашиглан
тухайн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангах, мөн олборлосон хийгээ
боловсруулан хими технологийн үйлдвэр байгуулан дотоод болон гадаад
зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа аммонит үйлдвэрлэн тэсрэх материалын
үйлдвэрийг түүхий эдээр дотоодоосоо хангах, хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээт
бордоо гарган авах, түүнчлэн барилгын салбарын хэрэгцээт хуванцар түүхий
эд үйлдвэрлэх зэрэг олон сайхан санаануудыг ажил болговол улс оронд маань
ажлын байр нэмэгдэж, импортыг орлуулах улмаар экспорт нэмэгдэх зэрэг эдийн
засгийн ач холбогдолтой төслүүд байгааг анхааран хэрэгжүүлээсэй гэж санаагаа
илэрхийллээ.

Өнөөдөр бидний хэрэглэж буй аяга шаанзангаас эхлээд үзэг харандаа,
компьютер, машин техник гээд бүгд л уул уурхайн бүтээгдэхүүнээр хийгддэг шүү
дээ. Бүх түүхий эд Монголд бэлэн байна. Заавал гаднаас авах шаардлага байна
уу? Бололцоо бидний өмнө хүлээгээд л байж байна. Цаг оройтоогүй, ганцхан
санаачлага зүтгэл л хэрэг болоод байна.

Монгол орон эрчим хүчний нүүрсээр баялаг. Зарим хүмүүс хүрэн нүүрс үнэгүй
боллоо гэж л байдаг. Энэ бол ирээдүйд бидний хойч үеийг тэжээх нөөц хадгалагдаж
л байгаа гэсэн үг. Нүүрсийг шингэрүүлснээр синтетик хий гарган авч түүнээсээ
кокс, ахуйн хэрэглээний шатдаг хий, бензин, дизель түлш, метанол, бордоо, эм,
тариа, хуванцар зэрэг маш олон бүтээгдэхүүн гарган авах бололцоотой. Нэг ийм
үйлдвэр барихад түүнээс боловсруулан гаргах түүхий эдээр бүтээгдэхүүн хийх
олон үйлдвэрүүд дагалдан бий болно. Түүний зэрэгцээ хүрэн нүүрс эрчим хүчний
түүхий эд хэвээр байх болно. Нүүрсний технологи шинэчлэгдэн байгаль орчинд

503

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ээлтэй технологи бий болж л таараа өөрсдөө амбицтай идэвхитэй ажиллая.

Монгол Улс олон мянган жилдээ мөнхөд оршин тогтноно. Монгол Улс
үйлдвэржинэ. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж импортын хараат байдлаас
гарна. Бидэнд байгалийн баялаг байнгын хэрэгцээтэй болно. Үүнийг бүгд санан
үйл ажиллагаандаа тусгаж ажиллах шаардлагатай. Ялангуяа төрийн бодлогын
хэмжээнд маш сайн нарийвчлан судалж, төлөвлөж ажиллах шаардлагыг
өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна

Монголын уул уурхай өнөөдрөөс өндөр технологи шаардсан газрын ховор
элемент мэтийн ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах, гүн боловсруулах,
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор залуучуудыг тусгайлан өндөр
хөгжилтэй орнуудад сургах асуудлыг Засгийн газрын түвшинд эртнээс шийдэх
хэрэгтэй.

Өнөөдөр Монголд далд уурхайн инженер бэлтгэх асуудал ихээхэн
хоцрогдолтой байна. Ирээдүйд олборлох ихэнхи эрдэс баялаг маань далд
аргаар олборлох шаардлагатай нөхцөлд байна. Ялангуяа газрын ховор элемент,
жонш, металлын төрлийн ордуудын нөөцийг бүрэн ашиглая гэвэл далд уурхайг
эрчимтэй хөгжүүлэх шаардлага байгааг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Ганцхан жишээ дурьдхад миний ажиллаж байсан Кью Жи Экс ХХК-ийн
Завханы Дөрвөлжин сумын нутагт одоо олборлож байгаа Баян Айрагийн орд нь
400 м-ийн гүнд зэс, алт болон теллур хэмээх ховор элемент агуулж байгаа. Таван
толгойн нүүрсний орд ч гэсэн алсдаа далд аргад шилжинэ. Эрдэс баялагийн
үндсэн эх сурвалж нь газрын гүнээс геологийн процессийн явцад бий болдог
гэдгийг бүх уурхайчид мэднэ. Ийм далд уурхайн технологид өнөөдрөөс суралцах
хэрэгтэй байна.

Уул уурхайн салбар нь Баялагийн санг бүрдүүлж өгч байгаа бол тухайн сангаас
төр өөрт хэрэгтэй уул уурхайн онцгой төслүүдийг санхүүжүүлэх механизмыг бий
болгох хэрэгтэй.

Хамгийн гол нь зөв бодлого. Монголчууд бид 220 жил Манжийн бодлогоор,
залгуулаад 70 жил Оросын бодлогоор үргэлжлүүлээд барууныхны ч юм шиг
бодлогоор 30 гаруй жил явж байна. Хэдийгээр 1911 онд тусгаар тогтнолоо олсон
юм шиг боловч гадныханы бодлого манайд ил далдаар өнөөдрийг хүртэл хүчтэй
нөлөөлж ирлээ.

Үндсэндээ 320 гаруй жил харийн орны бодлого шахалтаар явлаа явж байна.
Энэ хугацаанд хожсон зүйл ч байна. Монголчуудыг үйлдвэржүүлэх бодлого
зэргэлдээх хоёр хөрш түүнчлэн гуравдагч хөршүүд ч алга. Бүгд түүхий эдийг нь
үнэгүй шахам хямдаар авч өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл болгон
ашиглаж байна.

Ер нь аливаа асуудал дээр Монгол төрийн уламжлалт хар хайрцагны
бодлого яах аргагүй дутагдаж байна. Энэ нь өнөөгийн бүх салбарын хөгжлийн
байдлаас ажиглагдаж байна.

Бидэнд өвөг дээдсээс үлдээсэн газар нутагт, байгалийн асар их баялаг байна.
Сайн чанарын нүүрс, алт, төмөр, зэс, уран, газрын ховор элемент гээд маш их
баялаг бий. Өнөөгийн түвшинд судлагдаагүй баялаг ч байгаа гэхэд эргэлзэхгүй.

504

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хаана байгалийн баялаг байна тэнд үймээн самуун, үндэстэн, ястны
хоорондын тэмцэл хагаралдаан гаарч байна. Энэ хаанаас гарч байна вэ гэвэл
дандаа их гүрнүүдийн бодлогоор, зохиомлоор хийгдэж байна.

Өнөөдөртөө энэ асуудал очир эрдэнэс, газрын тос, байгалийн хийн нөөц
арвинтай орнуудад тохиолдож байна. Маргааш алт, зэсийн эсвэл газрын ховор
элементийн гэх мэт баялагуудтай орнуудад тохиож болно. Гэхдээ мэдээж арга
хэлбэр нь өөр байх болов уу.

Хэн зөв ухаалаг бодлоготой байна тэр хөрөнгө оруулалт, технологи бүгдийг
татаж улс орноо хөгжүүлж ард түмнээ баян чинээлэг амьдруулж чадна. Хэрэв
бодлого буруу бол эргээд асар их үнээр залруулах гай тортог чирж ирнэ.

Иймд бодлогоо зөв гаргаж түүгээр дамжуулан хэрэгжүүлэх хуулиа гаргах
хэрэгтэй.

Төрийн чанд хатуу, зөв бодлого хүн болгонд таалагдах албагүй. Хэрэв зөв
бодлого маань таалагдахгүй байна гээд яриад эхэлбэл тэнд гадны нөлөө байна
гэж ойлгож болно. Зарим хүмүүс хууль байхад юун бодлого вэ гэж бодож байж
магадгүй. Хууль бол тухайн улсын зөв бодлогыг хэрэгжүүлэх механизм төдий л
зүйл юм.

Ер нь судалгаа хийж үзвэл манай орны эрдэс баялагийн ихэнхи орд, нөөц
гадныханы мэдэлд ороод байна.

Одоогийн байдлаар Тамсагийн нефть, Дорноговь, Өмнөговийн ихэнхи нүүрс,
төмрийн болон жоншны илэрц, ордууд баруун, зүүн бүсийн дийлэнхи ашигт
малтмал бүгд урд хөршийн мэдэлд орсон байна.

Энэ янзаараа манай улсад өөртөө ашиглах нөөц үлдэх эсэх нь эргэлзээтэй
болж ирлээ. Энэ бол хуулийн хамгийн эмзэг тал боллоо гэж би хувьдаа дүгнэж
байдаг юм. Гэхдээ үүнийг зохицуулах гарц гаргалгаа байгаа гэдэгт итгэлтэй
байгаа.

Энэ юу хэлж байна вэ гэвэл уул уурхайн салбар маань өөрийн тусгаар
тогтнолоо бараг алдаад гадныханы эрхшээлд хэдийнээ ороод эхэлснийг
илэрхийлж байгаагийн нэг хэлбэр юм. Иймд Монголын эрдэс баялгийн эзэн нь
хэн юм бэ гэдэг асуулт гарч байна.

Хэн орд эзэмшиж байна, хэн мөнгөтэй байна тэнд бодлого нь явагдаад
байгаа юм шиг дүр зураг харагдаад эхэллээ.

Гадны хөрөнгө оруулалтанд маш өндөр шалгууруудыг гаргаж тавия. Өнөөдөр
гадныханы олборлож буй ашигт малтмалаас Монгол Улс юу хожив, ямар ашиг
олов гэсэн асуудлыг гарган тавьж судалгаа тооцоог хийцгээе. Монголд ашиг
өгөхгүй байгаа уурхайнуудыг ашигтай болгоё, болохгүй бол зогсооё.

Одоо салбарынхаа дараагийн зуунд улс орныхоо үсрэнгүй хөгжлийн төлөө,
ирээдүйн үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө Бүгдээрээ ухаанаа
уралдуулъя, зөв зүйтэй санал бодлоо нэгтгэе, Монгол Улсын хөгжлийн амин
судас болсон Уул уурхайн салбараа зөв бодлоготой, ухаалаг, улам эрчимтэй
хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Салбар маань улам цогцлон хөгжих болтугай.

505

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

УУЛ УУРХАЙН САЛБАРААС ТӨРСӨН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР,
ГАВЪЯАТ, ТӨРИЙН ШАГНАЛТНУУД

Он Овог, нэр Байгууллага Албан тушаал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

1 1957 Дамдины Даваажав Налайхын нүүрсний Бэхэлгээчин, комбайны

уурхай машинч

2 1961 Лийхуагийн Сундуй Бэрх Өрөмдөгч

3 1961 Хохоожийн Түвшин Налайхын нүүрсний Бэхэлгээчин
уурхай

4 1961 Жигмэдийн Налайхын нүүрсний Нэвтрэгч
Отгонцагаан уурхай

5 1962 Жигмэдийн Батлай Налайхын нүүрсний Бэхэлгээчин, өрөмдөгч,

уурхай слесарь

6 1962 Дэмбэйн Чанкий Налайхын нүүрсний Бэхэлгээчин, малтагч
уурхай

7 1962 Нугаманы Залиль Налайхын нүүрсний Бэхэлгээчин, мастер
уурхай

8 1963 Найдангийн Налайхын нүүрсний Өрөмдөгч
Дэмбэрэлдорж уурхай

9 1969 Лантуугийн Хөвсгөлийн ГУГ Өрмийн мастер

Сэрчиндорж

10 1971 Ракметын Чакий Их хайрханы Бэхэлгээчин

гянтболдын уурхай

11 1971 Амираагийн Налайхын нүүрсний Ашиглалтын 3 хэсгийн
Орногвай
уурхай дарга

12 1972 Чүлтэмийн Налайхын нүүрсний Эксковаторын машинч
Цэрэндорж уурхай

13 1974 Сүхийн Цэвээн Налайхын нүүрсний Өрмийн машинч

уурхай

14 1974 Намжилцэрэнгийн Улаанбаатарын ГУГ Өрмийн ахлах мастер
Нямдорж

15 1981 Жамъяандоржийн Дорнодын ГУГ Өрмийн мастер
Сүрэнхүү

16 1981 Чоёнгийн Пүрэв Налайхын нүүрсний Комбайны машинч
уурхай

17 1986 Сурахын Ганхуяг Бор-Өндөрийн УБҮ Нэвтрэгч, бригадын дарга

18 1986 Данзаны “Эрдэнэт” уурхай Өрмийн машинч
Жаргалсайхан

19 1990 Баделхааны Багануурын нүүрсний Эксковаторын машинч
Класбай уурхай

20 1991 Танхайн Окоолбал Налайхын нүүрсний Комбайны машинч,

уурхай бригадын дарга

21 1991 Уртбаярын Геологи, Хайгуулын ангийн өрмийн

Буянбаатар шинжилгээний мастер

“Улаанбаатар”нэгдэл

22 1996 Шагдарын “Эрдэнэт” Ерөнхий захирал

Отгонбилэг

506

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

23 2002 Цэгмэдийн Чимэд Шарын голын уурхай Белаз машины жолооч

24 2003 Жаргалын Налайхын нүүрсний Илчит тэрэгний машинч
Жамъяаншарав уурхай

25 2002 Намсрайн Очирбат Шарын голын уурхай Эксковаторын машинч

26 2007 Буувангийн Бор-Өндөрийн УБҮ Бригадын дарга

Түмэндэмбэрэл

27 2006 Луомаагийн Эрдэнэт УБҮ “Белаз”-ын жолооч
Жигмэдцэрэн

28 2008 Түдэвпунцагийн Эрдэнэт УБҮ Уурхайн ажилчин
Нямжав

29 2008 Дамчаагийн Бямбаа Эрдэнэт УБҮ БҮ-ийн баяжуулагч

30 2017 Чойжингийн Хурц Ахмадын хороо Сайд асан

31 2018 Батхүүгийн Батбаяр Эрдэнэт Үйлдвэр Өрмийн машинч
ХХК

32 2022 Хоохорын Эрдэнэт Үйлдвэр Ерөнхий захирал

Бадамсүрэн ТӨҮГ

33 2022 Гэндэнжавын Багануур ХК Экскаваторын машинч

Отгонпүрэв

34 2022 Бямбын Жигжид Сайд асан

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан

1 1976 Алтангэрэлийн Аж үйлдвэрийн яам Орлогч дарга
Барьны

2 1980 Доржийн Базар Шарын голын уурхай Өрмийн машинч

3 1986 Чимэддоржийн Бэрхийн уурхай Өрөмдөгч
Магсар

4 1996 Хоохорын Монросцветмет Ерөнхий захирал
Бадамсүрэн нэгдэл

5 1997 Мятавын Пэлжээ Эрэл ХХК Зөвлөх

6 1997 Доржийн Дондов Нүүрсний газар Ахлах мэргэжилтэн

7 1998 Хандсүрэнгийн Эрдэнэт УБҮ Тээрмийн машинч

Рагчаа

8 2001 Авидханы Стамбул Эрдэнэт УБҮ Белазын жолооч

9 2002 Цэрэнгийн Ерэнпил Эрдэнэт УБҮ Баяжуулагч

10 2003 Хаваны Байгобыл Эрдэнэт УБҮ Бутлах тээвэрлэх хэсгийн
дарга

11 2003 Загдын Шарав Эрдэнэт УБҮ Авто засварын газрын
дарга

12 2005 Д.Сэргэлэн “Эрэл” ХХК Ерөнхий захирал

13 2005 Я.Сүхбат Бор-Өндөрийн УБҮ засварчин

14 2005 Ж.Сумъяа “Эрдэнэт” УБҮ Засвар механикийн
заводын токарчин

15 2007 Д.Ренчинханд “Эрдэнэт” УБҮ зөвлөх

16 2007 Д.Ганбат “Цайрт минералс” Гүйцэтгэх захирал
ХХК

17 2008 Ж.Дамдинжав “Эрдмин” ХК Ерөнхий захирал

18 2008 Ж.Банзрагч “Эрдэнэт” УБҮ ахмад

19 2009 Д.Дашзэвэг МАК Дэд ерөнхийлөгч

507

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

21 2007 Л.Лхагвасүрэн Дун-Эрдэнэ ХХК Ерөнхий захирал

22 2008 Т.Сэнгээ Их өвөлжөө ХХК Захирал

23 2008 Г.Пүрэв “Эрдэнэт” УБҮ Ган хайлуулагч

24 2008 Зоригтын Ганбаатар “Эрдэнэт” УБҮ Үйлдвэрлэл эрхэлсэн

орлогч захирал

25 2009 Ц.Дагвадорж “Эрдэнэт” УБҮ БОХХ албаны дарга

26 2009 Сүрэнгийн “Эрдэнэт” УБҮ Хэлтсийн дарга

Давааням

27

28 2010 Ч.Ганзориг Эрдэнэт ХХК Ерөнхий захирал

29 2010 Л.Нямсамбуу Ажил олгогчдын Ерөнхийлөгч /Сайд асан/

30 2010 Бямбын Жигжид СӨХ Ерөнхийлөгч /Сайд асан/

31 2009 Ц.Гарамжав Монполимет ХХК Ерөнхий захирал

32 200 З.Хаянхярваа ТЭХҮЯ Хэлтсийн дарга

33 2011 Баатарын Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

Мянганбаяр

34 2012 Ц.Даваацэрэн АМГ Хэлтсийн дарга

35 2013 Нигмэдийн Даниел Монголросцветмет Ахмад ажилтан

36 2013 Равдандоржийн Эрдэнэт Үйлдвэр Хэсгийн дарга

Жанчивдорж

37 2013 Лхайземийн Батаа Эрдэнэт Үйлдвэр Технологийн сургуулийн

орлогч захирал

38 2013 Чүлтэмийн Эрдэнэт Үйлдвэр Засварчин

Нямдалай

39 Доржзодовын Монголын Алт ХХК Дэд ерөнхийлөгч

Дашзэвэг

40 Бичээрэйн Далай Монголчехметалл ХХК Ерөнхий захирал

41 Дамдины Амгалан

42 Доржийн Цогбаатар МУУМХЗ Ерөнхийлөгч

43 2015 Баттогтохын Шатар Адуунчулуун ХК Гүйцэтгэх захирал

44 2015 Рэнцэнгийн Дэлгэр Эрдэнэт Үйлдвэр Төслийн удирдагч

45 2015 Раднаагийн Баяр Эрдэнэт Үйлдвэр Баяжуулагч

46 2015 Доржийн Эрдэнэт Үйлдвэр Орлогч захирал асан

Даваасамбуу

47 2016 Догсомын Тогооч Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

48 2017 Дармаагийн Хар тарвагатай ХК Ерөнхий захирал

Сурмаажав

49 2017 Галсангийн Цогт Монголын Алт ХХК Тэргүүн дэд ерөнхийлөгч

50 2018 Гүндсамбуугийн Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

Сандуйжав

51 2018 Доёдын Чадраабал Эрдэнэт Үйлдвэр Тээврийн хэсгийн дарга

52 2018 Эрдэнэ-Очирын Эрдэнэт Үйлдвэр Засварчин

Доржболд

53 2018 Пинчигийн Чулуун- Багануур ХК Токарьчин

Эрдэнэ

54 2019 Ядамжавын Пүрвээ Эрдэнэт Үйлдвэр Хэлтсийн дарга

55 2020 Дүүгийн Адъяа Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

508

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

56 2021 Гаадангийн Шархүү Эрдэнэт Үйлдвэр Ахмад инженер

57 2021 Дүгэрийн Энхболд Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

58 2021 В.Сумъяасүх Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

59 2021 Надимаагийн Эрдэнэт Үйлдвэр Тэргүүлэх мэргэжилтэн

Энхбаатар

60 2021 Түмэн-Аюушийн Эрдэнэт Үйлдвэр Тэргүүн дэд захирал

Батмөнх

61 2021 Дэжидийн Байгаль Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

62 2021 Ц.Төрбат Эрдэнэт Үйлдвэр Ахмад ажилтан

63 2021 Г.Алтангэрэл Мера ХХК Зөвлөх

64 2021 Б.Ганхуяг Эрдэнэс Тавантолгой Гүйцэтгэх захирал

ХК

65 2022 Жижигийн Жамъян Монмаг ХХК Ерөнхий захирал

66 2022 Рэнцэнгийн Сундуй Багануур ХК Ерөнхий инженер асан

67 2022 Гомбожавын Дорж Геологи, уул уурхайн Орлогч сайд асан

салбарын ахмадын

хороо

68 2022 Намгарын Алгаа МУУҮА Ерөнхийлөгч асан

Монгол Улсын Гавъяат уурхайчин

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 64-р зарлигаар БНМАУ-ын “Гавъяат

уурхайчин” цол бий болжээ.

1 1969 Бандийн Бэрхийн уурхай Хэсгийн дарга

Чойжилжав

2 1971 Жигмэдийн Налайхын нүүрсний Малтагч, өрөмдөгч,

Отгонцагаан уурхай тэсэлгээчин

3 1971 Чөгөөлийн Адрес Налайхын нүүрсний Бэхэлгээчин

уурхай

4 1971 Нанзадын Санжаа Их хайрханы Бэхэлгээчин

гянтболдын уурхай

5 1971 Дүүдэйн Жамбаа Бүрэнцогтын Бэхэлгээчин

гянтболдын уурхай

6 1971 Дондогийн Пүрэв Налайхын нүүрсний Механик

уурхай

7 1972 Хоохойчийн Түвшин Налайхын нүүрсний Бэхэлгээчин

уурхай

8 1972 Зоригтын Жавлай Налайхын нүүрсний Бэхэлгээчин

уурхай

9 1972 Жагсамбайн Кинят Бэрхийн уурхай Малтагч

10 1977 Цэндийн Сандаг Налайхын нүүрсний Механикч

уурхай

11 1981 Курлайн Кажекбер Цагаан-Овоогийн Бульдозерчин

нүүрсний уурхай

12 1982 Жагадайн Налайхын нүүрсний Комбайны механикч

Сайполдон уурхай

13 1986 Пүрэвжалын Очир Шарын голын уурхай Эксковаторын ахлах

машинч

509

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

14 1991 Чимээрэйн Шарын голын уурхай Өрмийн машинч

Сэнгээрэй

15 1991 Хавалкатын Кадар Бэхлэгч, засварчин,

бригадын дарга

16 1991 Сумъяагийн Багануурын уурхай Белазын жолооч

Дүгэржав

17 1992 Цэндийн Долгоржав Адуунчулууны уурхай Белазын жолооч

18 1992 Өлзийтийн Налайхын нүүрсний Мастер

Шаравхаан уурхай

19 1995 Балдандооржийн Шарын голын уурхай Ширэм хайлах цехийн

Батхүү ХК бригадын дарга

20 1997 Самбуугийн Налайх, Налгар уул захирал

Банзрагч ХХК

21 1998 Буувангийн Бэрхийн уулын Нэлтрэгчдийн бригадын

Түмэндэмбэрэл үйлдвэр дарга

22 1999 Чойжингийн “Баянголын алтны дарга

Ганбаатар уурхай”

23 1999 Хоохоны Мягмар “Шарын гол” ХК Жолооч

24 2001 Лувсан-Очирын “Шарын гол” ХК Бульдозерчин

Пүрэв-Очир

25 2001 Жигжидын Хишигт “Багануур” ХХК Ахлах инженер

26 2001 Шаябайн Зулан “Хотгор” ХХК Засварчин

27 2002 Төмөрийн Санжаа “Талын гал” ХХК Захирал

28 2002 Нямцэрэнгийн “Багануур”ХХК Эксковаторчин

Мөнхбаяр

29 2003 Навааны Бадрах “Тэвшийн говь” ХХК Гүйцэтгэх захирал

30 2005 Нямаагийн “Монголын алт” ХХК Ерөнхийлөгч

Нямтайшир

31 2006 Очирын Шагдаржав “Шивээ-Овоо” ХК Гүйцэтгэх захирал

32 2006 Төмөр-Очирын “Эрдэнэт” УБҮ Ил уурхайн ажилчин

Батсайхан

33 2007 Даваасүрэнгийн “Багануур” ХК Гүйцэтгэх захирал

Дамбапэлжээ

34 2007 Сийлэгийн Цогт- “Эрдэс холдинг” ХХК Уурхайн дарга

Очир

35 2008 Тойвгоогийн “Эрдэнэт” УБҮ Ил уурхайн машинч

Очирхуяг

36 2009 Цэдээгийн Жанчив Уул уурхайн аврах Дарга

алба

37 2009 Доржзодовын “Монголын алт” ХХК Дэд захирал

Дашзэвэг

38 2010 Надмидын “Эрдэнэт” УБҮ Ил уурхайн дарга

Бямбадорж

39 2013 Дамдинжавын Эрдэнэт Үйлдвэр Автогрейдерчин

Даваа ХХК

40 2013 Нацагийн Батсуурь Илчит металл ХХК Ерөнхий захирал

41 2013 Галбадрахын Шивээ Овоо ХК Экскаваторын машинч

Даваасүрэн

510

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

42 2015 Лүүрэвийн Батсуурь Шарын гол ХК ТУЗ-ийн нарийн бичгийн

дарга

43 2017 Жамсранжавын Эрдэнэт Үйлдвэр Баяжуулагч инженер

Баатархүү ХХК

44 2017 Доржготовын Эрдэнэт Үйлдвэр Хэлтсийн дарга

Цагаан-Эрдэнэ ХХК

45 2018 Гомбосүрэнгийн Баянтээг ХК Уурхайн дарга асан

Галбадрах

46 н.Эрдэнэбат Шарын гол ХК Маркшейдер

47 2019 Юнгэрээгийн Эрдэнэт Үйлдвэр Ахмад уурхайчин

Цэдэнэбал ХХК

48 Тогтвойн Шофер Шарын гол ХК Уурхайн дарга

49 2021 Мөөмийн Тулга Налайх Ахмад уурхайчин

50 2021 Жигжидийн Ганболд Монголросцветмет Драгийн хэсгийн дарга

ХХК

51 2022 Дашийн Орги Налайх Уурхайн дарга асан

52 2022 Сандуйжавын Налайх Уурхайн дарга асан

Батдорж

53 2022 Загарын Эрдэс баялгийн Орлогч сайд асан

Төмөрбаатар ахмадын нэгдсэн

хороо

54 2022 Борхүүгийн Шивээ Овоо ХК Технологийн машины

Цогтсайхан жолооч оператор

55 2022 Самбуугийн Баянтээг ХК Дарга асан

Пүрэвдорж

56 2022 Готовын Батцэнгэл Энержи Ресурс ХХК Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Гавъяат багш

1 2021 Батсуурийн ШУТИС, ГУУС Профессор

Лайхансүрэн

2 2021 Содномын ШУТИС, ГУУС Профессор

Цэдэндорж

2021 Жамъянхорлоогийн ШУТИС, ГУУС Профессор

Цэвэгмид

3 2022 Балдангийн ШУТИС, ГУУС Профессор

Пүрэвтогтох

Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн

1 Цэвээний Нанзад ШУТИС, ГУУС Профессор

Монгол Улсын Гавъяат эдийн засагч

1 2007 Дашнямын Эрдэнэт УБҮ Ерөнхий захиралын эдийн
засаг эрхэлсэн орлогч
Болдбаатар Санхүүгийн хэлтсийн
дарга
2 2008 Галцогтын Эрдэнэт УБҮ Ерөнхий захирал

Галбаатар Ерөнхий захиргааны
ахмад ажилтан
3 2009 Чимэддоржийн Эрдэнэт УБҮ

Ганзориг

4 2021 Сүрэнгийн Лхажав Эрдэнэт үйлдвэр

ТӨҮГ

511

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол Улсын Төрийн шагнал

1 1973 Лувсангийн Мягмар Монголчехметалл Инженер геологч

нэгдэл

2 1976 Уатханы Мавлет Монгол улсын Референт
засгийн газар

3 1976 Нүрзэдийн Налайхын нүүрсний Хэсгийн дарга
Лувсанчоймбол уурхай

4 1976 Цэрэвийн Дорж Налайхын нүүрсний Комбайны машинч,

уурхай бригадын дарга

5 1984 Чүлтэмийн Шарын голын Эксковаторын машинч

Цэрэндорж нүүрсний уурхай

6 2007 Батсуурийн ШУТИС, УУИС Профессор
Лайхансүрэн

7 2007 Жижигийн Жамъян Монмаг ХХК Захирал

8 2011 Ч.Ганзориг Эрдэнэт ХХК Ерөнхий захирал

9 2011 Ж.Баатархүү Эрдэнэт ХХК Ерөнхий баяжуулагч

10 2011 З.Ганбаатар Эрдэнэт ХХК Үйлдвэрлэл хариуцсан

орлогч захирал

11 2011 Ц.Туяа Эрдэнэт ХХК Баяжуулагч

12 2022 Пунсалмаагийн ШУТИС, ГУУС Профессор
Очирбат

13 2022 Лхамсүрэнгийн ШУТИС, ГУУС Профессор

Пүрэв

14 2022 Содномын ШУТИС, ГУУС Профессор
Цэдэндорж

15 2022 Жамъянхорлоогийн ШУТИС, ГУУС Профессор
Цэвэгмид

512

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

514


Click to View FlipBook Version