The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 22:53:52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1973 онд үйлдвэрийн ТЭЗҮ боловсрогдож дуусах хүртэлх ажилд ЗХУ-ын
дөч гаруй хүрээлэн оролцсон байдаг юм. Гол зангидаж байсан байгууллага нь
“Гипрошахт” институт. Хоёр дахь том хүрээлэн нь “Механобр”. ТЭЗҮ хүлээж
авахад Монголын талаас мэргэжлийн шинжээчдийн багийг миний бие ахалсан
юм. ТЭЗҮ-ийг сайхан боловсруулсан байсан. Гэхдээ манай Уул уурхайн
хүрээлэнгийн олон чадалтай инженерүүд энэ багт орж ажилласныг би дурсах
ёстой. ТЭЗҮ-д шинээр тоног төхөөрөмжүүдийн асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй
байна гэдэг саналыг бидний зүгээс гаргасан. Ингээд хүдрийг баяжуулалтад
бэлтгэх циклд доторх ангилагчийг тавих гэхээр баяжуулах үйлдвэрийн талбайд
ийм урт төхөөрөмж барилгын талбайд ихээхэн зай эзлэх гээд байсан юм.

Тэгэхээр нь би ангилагчийг гидроциклоноор солъё гэсэн санал дэвшүүлж
хэрэгжүүлсэн юм. Талбай маш их хэмнэгдсэн. Үүний дараа хамгийн өндөр
хүчин чадалтай, багтаамж сайтай тээрмүүдээр сольж, нөгөөтэйгүүр флотацийн
машинуудад 16 куб метрийн камер төхөөрөмжүүдийг суурилуулсан. Хамгийн
сайхан нь ил уурхайн ажлын бус тавцанг шууд карьерын хажууд хийсэн.
Ингэснээр 45, 75 тоннын даацтай белазууд зөвхөн ажлын бус карьерт очоод
хүдэрт хүрэх боломжтой. Тэндээсээ том бутлуур хүрэхэд конвейероор зөөхөөр
болсон юм.

Ингэж конвейерийн системийг бий болгосноор маш олон белазын үйл
ажиллагааны зардлыг хэмнэх боломж бүрдсэн байх, тийм үү?

Тийм ээ. Энэ бол маш олон белазын үйл ажиллагааг хэмнэсэн. Энэ мэтээр
дурьдаад байвал олон чухал ажлыг хийж, хэрэгжүүлж иржээ.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоог анх үүсгэн
байгуулж, анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ямар зорилго тавьж
ажиллаж байв. Холбооны анхдагч нараас дурдвал сонирхолтой байх
болов уу?

Би 1998 оноос хойш Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны
Ерөнхийлөгчөөр арван жил ажилласан. Хандмаа гэдэг баяжуулагч эмэгтэй
надтай бас арван жил мөр зэрэгцэн менежерийн албыг хариуцан ажилласан.
Хандмаа маань ЗХУ-д гэр бүлээрээ явж, би түүнээс хойш нэг хоёр жил ажиллаж
байгаад Г. Шархүүд ажлаа хүлээлгэж өгсөн. Манай холбооны зорилго бол
Монголын бүх баяжуулах үйлдвэрүүдийг мэдээлэл, холбогдох шаардлагатай
материалуудаар хангах, баяжуулах болон металлургийн үйлдвэрүүдэд ажиллах
боловсон хүчнийг холбооны шугамаар бэлтгэх, баяжуулалтын чиглэлээр
суралцаж байгаа оюутнуудад холбооноос сургууль дээр нь очиж хичээл заах
зэрэгт чиглэж байсан.

Түүнчлэн Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу
баяжуулалт металлургийн чиглэлээр яамны гүйцэтгэх ёстой зарим ажил
үүргийг холбоо маань хамтран ажиллах гэрээгээр давхар хариуцах ажиллах
зорилт тавьсан. Миний захирлаар нь ажиллаж байсан Эрдэс боловсруулалтын
технологийн төв болон нүүрс, жонш гээд бүх ашигт малтмалын баяжуулах
үйлдвэрүүд манай холбоонд элссэн. Ийм л сайхан холбоо болж хөгжсөн юм.

200

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Шархүү миний дараа,
холбоогоо удирдсан. Ленинградын уул уурхайн сургууль төгсөж, үйлдвэрийн
мастераас авахуулаад олон хариуцлагатай ажил хашсан, мэдлэг туршлага
сайтай Г.Шархүү маань Ш.Отгонбилэгийн дэргэд, үйлдвэр эрхэлсэн орлогчоор
ажиллаж байсан юм.

МАМБХолбооны өнөөдрийн дүр төрх анх тавьсан зорилгодоо
мэргэжлийн холбоо болохын хувьд хүрсэн гэж үздэг үү?

Холбооны хувьд тухайн үедээ тавьж байсан бүх зорилгодоо өнөөдөр хүрч
чадсан гэж боддог. Хамгийн сүүлд бид технологийн аудитаа Эрдэнэт үйлдвэр,
Бор Өндөрийн жонш баяжуулах үйлдвэр дээр хийсэн. Мөн Дорнод аймгийн
нутаг дахь Мардайн зүүн талд орших Улааны холимог металлын үйлдвэр
дээр очиж ажилласан. Түүнээс гадна Төмөртийн Овооны цайрын үйлдвэр
дээр Эрдэнэт үйлдвэрийн багаа аваачиж, “Гипрошахт”, “Механобр” зэрэг
хүрээлэнгийн эрдэмтэд хайгуулын ажилд нь маш гоё зөвлөгөө өгч байлаа.
Төмөртийн Овооны хайгуул хийгдэж байсан ордоос технологийн дээж аваад
Ленинградын “Механобр”-ын институт руу явуулсан юм.

Үүний дараа 1978 онд би өөрөө “Механобр”-т аспирантураар очиж
суралцаад, энэ зуураа дахиад өнөө цайрынхаа дээжтэй ноцолдоод байж байтал
өнөө холимог металл гэж үзэж байсан зүйл маань холимог металл биш, цайрын
минералтай болж таарсан. Механобрынхан надад их сайн ханддаг, Эрдэнэт
үйлдвэрийг босголцсон жинхэнэ мэргэжилтэн гэж ярьдаг байж билээ.

Тэгээд би доктороо 1982 оны 1-р сард амжилттай хамгаалсан. Доктор
хамгаалахад ирж суусан цорын ганц монгол хүн нь Ш.Отгонбилэг. Намайг
оросоор ярьж өгч байтал Ш.Отгонбилэг маань эрхий хуруугаа гозойлгоход нь
би жигтэйхэн урам орж билээ.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны үйл ажиллагааг
илүү сайжруулъя гэвэл юун дээр нь анхаарал түлхүү хандуулах ёстой
вэ?

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгчөөр
Б.Чинзориг сонгогдон ажиллаж байна. Би, Г.Шархүү, С. Давааням гээд Эрдэнэтэд
байрлалтай хүмүүс холбоог ээлжлэн удирдсан. Одоо тэгвэл Оюутолгой дээр,
Тавантолгойн Нүүрс баяжуулах үйлдвэр, жонш, холимог металл, алт гээд
Монгол орон даяар маш олон баяжуулах үйлдвэр байгуулагдаж байна. Манай
Баяжуулагчдын холбооны төв байр Улаанбаатар хотдоо байгаа нь тун зөв
зүйтэй.

Өнөөдрийн Монгол улсын баяжуулах үйлдвэрүүдийн хөгжлийн чиг
хандлагыг Та мэргэжлийн баяжуулагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

Баяжуулах үйлдвэрүүд баяжмал гэдэг бүтээгдэхүүн гаргадаг. Эрдсийн
хүдрийг боловсруулж байгаа дамжлагын анхны процесс нь баяжуулалт.
Баяжмал бүтээгдэхүүн нь цаашдаа металлургийн болон химийн, кокс химийн
боловсруулалтад ороод явах ёстой. Бид ийм юман дээрээ тулж ирчихээд
цаашаа явж өгөхгүй л байна. Металлургийн заводыг яаж байгуулах вэ гэдэг

201

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дээр маш олон ТЭЗҮ гарч ирсэн байдаг. Эрдэнэтийн 49 хувь Оросын талд
ногдож байх үед бүтээгдэхүүнээ Уралын Зэс хайлуулах үйлдвэрт өгөөч,
энэ завод бараг түүхий эдгүй болчихоод байна гэдгийг би байнга л сануулдаг
байсан.

Ашигт малтмалын баяжуулагч мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл
хангалттай байгаа юу? Энэ тал дээр таны оруулсан хувь нэмэр их байгаа?

Би Түлш, эрчим хүч, геологийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга байхдаа
Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчний асуудлыг яамны Коллегийн хурлаар
оруулж батлуулах гэж хичээж байсан. Тухайн үед миний саналыг ойлгохгүй
хүмүүс яаманд цөөнгүй байлаа. Эрчим хүчний асуудал хариуцсан Тогоо сайд
бол маш сайн инженер. Миний хувьд 500 гаруй баяжуулах инженерийг ЗХУ-д
бэлтгэх асуудлыг Коллегтоо санал болгосон хэрэг. Коллегийн гишүүд бүгд
гайхаад “Юун 500 баяжуулагч вэ, манай Бэрхийн уурхай, Бүрэнцогтын уурхайн
бүх ажилчдыг нийлүүлбэл 100 хэдхэн хүн л болдог байхад чи үүнээс гурав
дахин олон баяжуулагч бэлтгэнэ гээд байгаа нь ямар учиртай юм бэ” гээд
асуугаад байсан. Тухайн үед Тогоо гуай миний энэ саналыг маш зөвөөр, сайхан
тайлбарлаж өгч билээ. Үнэндээ 500 баяжуулагч төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэрт
ажиллахад ямар ч асуудал гараагүй. 1978 онд үйлдвэр ашиглалтад дөнгөж
орж байх үед баяжуулагч С.Давааням, Ж.Баатархүү, Г.Шархүү гээд хөөрхөн,
жоохон хүүхдүүд төгсөж ирж байсан бол өнөөдөр түрүүчээсээ тэтгэвэрт гарч
байна шүү дээ.

Монгол Улсад “Энержи Ресурс” компани анхны Нүүрс баяжуулах,
угаах үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан. Одоо ч энэ үйлдвэр хүчин
чадлаараа сайн ажиллаж байна. “МАК” энэ жил баяжуулах үйлдвэрээ
ашиглалтад орууллаа. Ер нь уурхай болгон дэргэдээ ийм баяжуулах
үйлдвэртэй байх шаардлагатай байдаг уу?

Нүүрс баяжуулах нь өөрийн онцлогтой. Ухаа худгийн нүүрс баяжуулах
үйлдвэр дээр нүүрсийг баяжуулахгүй бол нүүрсэнд байдаг шатдаггүй үнслэгийн
хэмжээ 27-оос дээш хувьтай байдаг байсан. Харин үүнийг баяжуулаад гаргахаар
баяжмал дотор байгаа нүүрсний үнслэгийн агуулга ерөөсөө л 7 хувь байдаг
юм. Ийм баяжмалыг Хятадын хар металлургийн домен зууханд оруулаад
ширэм хайлуулахад хайлсан ширэмний өөрийн өртгийн 50-иад хувийг л кокс
эзэлдэг юм. Нүүрсэн дээр гравитацийн баяжуулалтын арга явагддаг. Нарийн
сухайтын нүүрсний баяжуулах үйлдвэр яг ийм технологиор ажиллаж байгаа.
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн ТЭЗҮ-ийг Австралийн
нэр хүндтэй компани хийсэн. ТЭЗҮ-д Г.Шархүү, Ж.Баатархүү, бид хэд хяналт
хийсэн юм. Ухаа худагийн баяжуулах үйлдвэр дээр анх хийхэд дутуу юмнууд
байсан. Гэхдээ эцэст нь бид ярилцаад Монголын нүүрсийг үндэсний уул уурхайн
компани баяжуулах гэж байхад нь саад болоод яахав гээд яг байгаагаар нь
явуулъя гэдэг шийдэлд бид хүрсэн.

Сүүлийн үед алтны салбарт баяжуулах үйлдвэрүүд олноор
байгуулагдаж байна. Баяжуулалтын технологийн хувьд нэлээд хөгжиж
байх шиг харагдах юм. Та мэргэжилтний хувьд үүнийг хэрхэн үнэлж

202

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дүгнэж байна вэ?
Алтны орд нь үндсэн болон шороон орд гэж хуваагддаг. Үндсэн орд эвдэрч

урсаад алтны элсэрхэг шороон орд болдог. Алтны маш том шороонд орд Заамарт
бий. Заамарын ордыг үндсэндээ угаагаад дуусч байна. Бороогийн алтны орд
45 орчим тоннын нөөцтэй байсан бол ядуу агуулгатайг нь нуруулдан уусгах
аргаар боловсруулдаг. Энэ бүхнийг оролцуулаад тооцвол бараг Бороогийн
ордоос 70 орчим тонн алт гарсан гэж тооцож хэлж болно. Харин Гацууртын
орд бол эрдсийн бүрэлдэхүүн нь арай өөр, Бороогийн орд нь исэлдсэн хүдэр
дотроо алттай байхад Гачууртын ордынх исэлдээгүй сульфид дотор алт нь
байж байх жишээтэй. Түүнийг авахын туд сульфидыг флотацийн аргаар авдаг
үйлдвэр байгуулах ёстой юм.

Баяжуулагч мэргэжлийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг
ямар хэмжээнд байна гэж харж байна вэ?

Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн 500 баяжуулагч бэлтгэн гаргаж байсан бөгөөд
Монгол улсын хэмжээнд бэлтгэгдсэн баяжуулагчдыг тооцвол нийт мянга гаруй
хүрэх байх. Улсын ууган үйлдвэр Эрдэнэт үйлдвэрээс эхлээд бусад томоохон
үйлдвэрүүдийг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлж авч ирсэн үе үеийн
ахмадууд, залуу халаа маань үйлдвэрийг ирээдүйн үр ашгийг нэмэгдүүлэхээр
зогсолтгүй туршилт судалгааг хийж, хоорондоо хэлэлцэж, туршлага солилцож
байна. Техник, технологи харьцангуй хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр
цаашид баяжуулагч мэргэжлийн улс орны хөгжилд оруулах хувь нэмэр улам
нэмэгдэнэ гэж харж байна.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Г.Гэгээн

203

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

НИГМЭДИЙН ДАНИЭЛЬ

Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан

Н.Даниэль Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1957 онд
Нийслэлийн 2 дугаар арван жилийн сургууль, 1963 онд Москва хотын “Алт
ба өнгөт металл”-ын дээд сургуулийг уулын инженер баяжуулагч мэргэжлээр
төгссөн. Төгсч ирээд Төв аймгийн Их-Хайрханы гянд болдын гүний уурхайд
баяжуулагч инженер фабрикийн даргаар 4 жил ажиллаж байгаад Түлш, эрчим
хүчний үйлдвэр геологийн яаманд дэвшиж орлогч сайд Дамба гуайн удирдлагын
дор уул уурхайн хөгжлийн бодлогын асуудлыг хариуцах болжээ.

Бүрэнцогтын гянд болд, Модотын цагаан тугалга, Сэлэнгэ аймгийн
Толгойтын алтны үйлдвэр, Бэрх Айраг Хажуу-Улааны жоншны үйлдвэрийг
барьж байгуулах өргөтгөл шинэчлэл хийх, Монгол, Оросын хамтарсан”
Монголсоцветмет” нэгдлийг байгуулж бүрэлдэхүүнд нь Хажуу-Улаан, Айраг,
Бэрх, Толгойтын алтны үйлдвэрийг шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Бороо, Нарантолгойн алт, Эрдэнэтийн зэс, молибдений орд газрын техник эдийн
засгийн үндэслэлийг тооцох ажилд оролцож мэргэшсэн инженер баяжуулагчийн
хувьд эрдэм мэдлэг оюуныхаа хөдөлмөрийг шингээж явсан инженер хүн.
“Монголсовцветмет” нэгдлийн ерөнхий захирал Ю.В.Лунин гуайн урилгаар
тус нэгдлийн зураг төслийн хэлтэст хэсэг ажиллаж байгаад Даниэль гуайн
эзэмшсэн мэргэжил, үйлдвэр дээр ажиласан туршлага, яаманд ажилаж бичиж
боловсруулах бодлого боловсруулах ажилд шат дараалан ажиллаж байсныг
бодолцон Хэнтийн аймгийн Бэрхийн уурхайн даргаар ажиллуулж хөдөлмөрийн
гарамгай амжилт гаргаж авьяаслаг удирдагч болж тодорсон түүхэн үе байдаг.
Монгол Улсын төр Н.Даниэль гуайн хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2013 онд
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн юм. Уг цолны
мялаалганд бээр би оролцож хүндэтгэл үзүүлж, хамт олноо төлөөлж сэтгэгдлээ
илэрхийсэн юм.

204

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Нигмэдийн Даниэль гуайн 6 гайхамшиг, 3 давалгааг өгүүлэхийн учир:

1. ЗХУ-ын Москва хотын Өнгөт металл, ган хайлшийн ( Тухайн үедээ)
хаалтай сургууль төгссөн Монголын уул уурхайн үйлдвэрүүдийн анхны
баяжуулагчийн анхдагч

2. Монголросцветмет нэгдэл зөгийн аж ахуй байгуулж “Зөгийчин” болсон
анхдагч

3. 1964-1978 он хүртэл Их хайрханы гянд болдын гүнийн уурхайн нэвтрэгч,
баяжуулагч, яамны уул уурхайн хөгжлийн бодлогыг тодорхойлогч
өнгөтийн салбарын анхны мэргэжилтэн

4. Бэрхийн хайлуур жоншны уурхайг1978-1991 он хүртэл удирдсан, хамт
олны талархлыг хүлээсэн авьяаслаг удирдагч.

5. 1978-1991 он хүртэл жил бүрийн төлөвлөгөөг тогтмол биелүүлж,
2,108,052.7 тонн металлургийн зориулалтай, өндөр чанарын жонш
олборлон экспортлож 48,569.3 уртааш метр уулын гүний нэвтрэлтийг
гүйцэтгэсэн.

6. Бэрхийн уулын үйлдвэрийн ажилтнуудын хөдөлмөрийг төр засгаас
өндрөөр үнэлж өрөмдөгч Ч.Магсар, Я.Сүхбат, Бэрх ХК-ний даргаар
ажиллаж Ц.Даваацэрэн нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нэвтрэгч
Б.Түмэндэмбэрэлд Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ.

Гурван давалгаа
1. Бэрхийн уулын үйлдвэр нь 1957-1991 он хүртэл өнгөт металлын

үйлдвэрийн хөгжлийг тодорхойлогч, хөдөлмөрийн амжилт бүтээлийг
ундруулагч, уул уурхайн салбарын авьяаслаг удирдагч эндээс төрж
гарсан. Эвсэг хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлж чадсан, уурхайчдын
нөхөрлөл ажил амьдралыг бий болгосон, тухайн үедээ магтаал
сайшаалын уриа лоозон болж улсад 18 удаа шалгарсан социалист
хөдөлмөрийн анхдагч үйлдвэрийг төрүүлсэн нь нэгдэх давалгаа

2. 1980-аад онуудад үйлдвэрлэлийн баазын өргөтгөл шинэтгэл
байгууламжуудыг ашиглалтанд оруулж,уурхайн үндсэн цех
дамжлагуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэж жилд 160.0 мянган тонн
хүдэр олборлох хүчин чадалтай болж үйлдвэрийн газрын доорхи бүх
дамжлага бүрэн механикжиж, тэдгээрийн эзэмшин ашиглах боловсон
хүчин, хүний нөөцөөр бүрэн хангагдсан орлого үр дүн нь өссөн Монгол,
Оросын уурхайчдын нийгэм ахуйн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн
төвлөрсөн суурин тосгон болгож чадсан нь хоёр дахь давалгаа байлаа.

3. Н.Даниэль дарга 1991 оноос хойш зөгийчин болж 10 тн бал цуглуулан
хүнсний ногоо тариалж туслах аж ахуй хөгжүүлж үр ашгийг нь
Монголросцветмет нэгдлийн ажилчдад хувиарлан олгож, ирсэн зочид
гийчдийг хүлээн авдаг ёслол хүндэтгэлийн даамал болж гялалзаж
явсныг уурхайчид бид мартдаггүй юм.

205

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний
хүрээнд “Эрдэс баялгийн эзэд” гэсэн номыг бээр би эмхтгэж уурхайчиддаа
бэлэг болгосон. Номын ар талын хуудсанд Н.Даниэль Б.Түмэндэмбэрэл
нарын зургийг тавихдаа эрхэм хоёр хүний хөдөлмөрийг төр засаг үнэлэн Аж
үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын цолыг
хүртээх болтугай гэж залбиран хэнд ч дуулгалгүй эмхтгэгчийн эрхийг ашиглан
оруулсан юм. Хожим эрхэм хоёр хүн маань алдар гавьяаны эзэд болж “алт шиг
хүн алтаараа” л байдгийг санаж эрхэм хоёр хүнийг хүндэтгэж явдаг билээ.

Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрээр цэрэг стртегийн
зориулалтай ашигт малтмалын түүхий эдийг олборлох экспортлох зориулалтайгаар
хамтарсан аж ахуй “Совмонголметалл” нийгэмлэгийг байгуулж Хэнтий аймгийн
Модотын цагаан тугалга, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт, Чоногол, Түмэнцогтын гянт
болдын уухайнуудыг харьяалалдаа авч ажиллуулж байжээ. 1950-иад оны эхээр Хэнтий
аймгийн Баян-Овоо сумын нутагт Дожир, Батнорв сумын Ямаатын хайлуур жоншны
уурхайг ашиглалтанд оруулжээ. ”Совмонголметалл” нийгэмлэг 1949-1957 он хүртэл
үйл ажиллагаагаа явуулж Монгол оронд өнгөт металлын уул уурхайн аж үйлдвэрийг
хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчнийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Бэрхийн уурхайн хайлуур жонш бол дэлхийд хосгүй их нөөцтэй, агуулгын хувьд цэвэр дээд
зэргийн орд юм. Угийн ажигч гярхай уг нутгийн иргэн н.Санжаа гуай Жоншит толгойгоос
хэсэг чулуу богцондоо ганзаглан Ямаатын уурхайн дарга геологч нарт үзүүлсэнээр 1954
оны 9-р сарын 12-нд Бэрхийн уурхай нээгдсэн түүхтэй юм. 1957-1974 онд Уурхайн даргаар
М.И.Тонышев, П.Дагвадорж, Д.Санжжав, Д.Бадамдаш, Б.Баяндэлгэр. Ц.Балжинням,
ерөнхий инженерээр Д.Заяа, У.Мавлет, М.Намсрай, Г.Доржпалам нар ажиллаж энэ
хугацаанд Л.Зундуй, Н.Дэмбэрэлдорж нарт Хөдөлмөрийн баатар, Б.Чойжилжав, Ж.Кинят
нарт Гавъяат уурхайчин цол хүртээжээ.

Дурдатгалыг тэмдэглэсэн Ч.Батаа

206

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДОРЖЗОВДЫН ДАШЗЭВЭГ

Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан

1954 онд Өвөрхангай аймгийн Сант сумын Цагаан Дэл гэдэг газар төрсөн.
1961-1971 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн сургуулийг
төгсч, МУИС–д ашигт малтмалын анги гэсэн хуваарь авч геологич болох дэврүүн
хүсэлтэй аймгийн төвөөс, өөр суурин газар үзээгүй, 17 настай хөдөөгийн
жаахан банди улсын нийслэлд хөл тавьж билээ. Тэр үеийн жишгээр намрын
ажилд явах болоход нэг сургуульд орсон нэг ангийн нөхөд болох н.Дашзэвэг,
н.Батбаатар, н.Жагдал нарын хамт тэр үеийн МУИС ийн шеф Дундговь аймгийн
Цагаандэлгэр суманд очиж хадлангийн талбайд ажилласнаар оюутан болох
зам минь эхэлж билээ. Намар сургууль цуглаж хичээл эхлэхэд Геологийн
факультетийн декан н.Дашдаваа багш яриа хийснээр геологич болох хүсэл
минь талаар болж шинээр нээгдэж буй уул-уурхайн инженерийн анги болж
хувирснаар амьдрал маань одоог хүртэл эх орны маань эрдэс баялаг, уул
уурхайн салбартай салшгүй холбогдсон юм.

МУИС-д 28 хүүхэд 1976 онд элсэж, 14 хүүхэд төгсөн анхны, дотооддоо
бэлтгэсэн ууган уул уурхайн ашиглалтын технологич инженерүүд болсон билээ.
Хамгийн анхны суралцагчид байсан болохоор багшлах боловсон хүчин маань
бүгд залуу, шинэ биднээс 2-3 ах, Ленинград ба Эрхүүд төгссөн шижигнэсэн
залуучууд байж мэргэжлийн бүх лекц, хичээлүүд орос хэл дээр явагддаг, орос
сурах бичгүүд ашигладаг, төгсөлтийнхээ дипломын ажлыг мөн орос хэл дээр
бичицгээж байсан ба анхны төгсөлт болохоор хуулах диплом олдохгүй л байсан
даа. Суралцах хугацаандаа тэр үеийн том уурхайнууд болох Налайх, Шарын
гол, Бэрх, Хажуу-Улааны уурхайнуудад дадлага хийцгээдэг байлаа.

Энэ анхны төгсөгчдөөс уул уурхайн үндэсний анхны эрдэмтэн докторууд,
гавъяат болох Ц.Очир, Ч.Дүүжий, Г.Тулга, О.Цэвэгсүрэн, Д.Сурмаажав болон эх
орныхоо эрдэс баялгийн салбарт хүч хөдөлмөрөө зориулсан Ж.Жадамбаасүрэн,
С.Шагдар, Ц.Ганбат, С.Гриша, Ч.Цэнджав, Г.Нацагдорж, К.Калидолда,
А.Вандан нараа эргэн дурсахад бахархалтай байна. Ер нь Монгол Улсын уул
уурхайн мэрэгжилтнүүдийн бүхий л хөдөлмөр зүтгэл, амжилт ололт бүхэн
ууган сургуулийн маань ахмад багш н.Ишмэнд, н.Өлзий-Орших, н.Доржжанцан,

207

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Б.Лайхансүрэн, С.Цэдэндорж, Ж.Цэвэгмид, А.Хайдав, Ж.Цэвээнжав нартай
минь салшгүй холбоотой. Миний хувьд 10 жилийн сургуулийн анги даасан багш,
Ард түмний гавьяат багш Ч.Ганболд, их сургуулийн анги даасан багш Монгол
Улсын Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор профессор Б.Лайхансүрэн
нараараа үргэлж бахархдаг билээ. 1976 оноос эзэмшсэн мэргэжлээрээ
тасралтгүй 46 дахь жилдээ ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно-голын гянт болд, Дорноговь
Цагаан суваргын зэс молибдени, Төв аймгийн Бүрэн сумын Онгон хайрханы
гянт болд, Хөвсгөлийн Бүрэнхааны фосфорит, Дорнодын Цавын полиметалл,
Баян-Өлгийн Асгатын мөнгө, Өмнөговийн Олон Овоотийн алтны зэрэг
орд газруудын нарийвчилсан хайгуулын уулын далд малталтуудын ажил,
Хөвсгөлийн Цагаан чулуутын гантиг, Дорнодын Цагаан чулуутын алт, Хэнтий
аймгийн Галшарын Бамбар, Цагаан элгэний жоншны эрэл хайгуулын ажлуудыг
удирдан ажиллаж байлаа. Хамгийн анхны амьдралд хүлээж авсан хамт олон
минь ГУУҮЯ-ны харъяа Уулын механикжисан анги гэж Чехословак Улсад
төгссөн, халзан Р.Төмөрбаатар даргатай, Хандсүрэн жолоочтой, Г. Шижир
ерөнхий инженертэй Эрдэнэтийн Овоо, Уран Дөшийн штолъня ухаж явсан
ахмад уурхайчид А.Батбаяр, М.Лхүндэв, Ч.Гомбожав, С.Мандал мөн уулын
мастер Б.Лхаажав, нэвтрэгч Л.Санжаа, Б.Намсрай, Б.Доржгочоо, М.Бат-Очир,
Цэрэнсодном, Д.Сэрээтэр, У.Батхуяг, Ж.Лувсандагва нар билээ.

Дорнодын Геологийн экспедици нь Эрдэнэцагаан сумын нутагт хайгуулын
ажлыг удирдан олон жил ажиллаж, Чоно гол буюу Билүүтийн гянт болдын
ордын нарийвчилсан хайгуулыг хийж Нүхт, Центр зэрэг вольфрам, бериллийн
олон ирээдүй бүхий орд илрэлүүдийг нээсэн билээ. Билүүт уулын ард манай
уулын анги, урд энгэрт нь өрмийн анги ажиллаж нутгийн ардуудын хэллэгээр
“арын гиалаан”, “өврийн гиалаан” гэж байлаа. Энэ өрмийн ангийн даргаар
н.Адъяа, н.Цагаадай мөн өрмийн мастер Хөдөлмөрийн баатар Ж.Сүрэнхүү,
өндөр н.Хүрлээ, н.Баянбат, н.Дамдинжав, н.Базараа болон геологи инженерүүд
Да.Дамба, Ду.Дамба, н.Жарантай, н.Лхагва-Очир, механик н.Цэдэндамба зэрэг
олон сайхан нөхөдтэй мөр зэрэгцэн ажиллаж байлаа.

1976 оны 6-р сараас 1980 оны 6-р сар хүртэл Чоно голын хайгуулын далд
малталтад ажилласан 5 жилд уурхайчин хүний үзэж туулах олон зүйлтэй
тулгарч, шантарч, сөрж, ялж, хатуужиж явлаа. Уг нь энэ орд газарт дэлхийн 2-р
дайны үеэс 1942-1956 он хүртэл Маршал Чойбалсангийн нэрэмжит ‘’Монгол
сов уурхай’’ гэж олон босоо ам, зарим газраа слепой подъёмтой, Орос, Монгол
олон уурхайчидтай, Англи, Америк улсад үйлдвэрлэсэн цахилгаан генератор,
компрессор, орос перфоратортой, Монгол Улсад анхны социалист уралдаан
хүртэл зохиогдож байсан түүхт уурхай байсан юм билээ. Бидний үед эдгээрийн
үлдэгдэл болох цахилгааны генераторууд нь бүдүүн, бүдүүн зэс утастай, тэрнээс
цэргүүд тастаж авч бөгж бугуйвч хийчихсэн, бас компрессорынх нь поршня гээд
урт урт хайлшууд, “Made in USA” гэсэн цахилгааны автомат, фидерүүд хүртэл
байлаа.

208

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Нутгийн ард түмэн Хятадын Шар мөрний эх эндээс эхтэй учир оросууд
газар доорхи усыг нь дийлээгүй уурхайг усанд автаж хаасан гэдэг байлаа.
Үнэхээр энэ ууланд ус ихтэй урд энгэрт нь өрөмдсөн цооногийн дээш гарсан
обсадны трубаны амсраар ус гоождог байсан.

Хуучин Чоно голын уурхайн ашиглалтын үе ба хаалтын үеийн уурхайн
зураг нь олдоогүй учир ойролцоогоор хуучин уурхайн хамгийн доод малталтын
түвшнээс доогуур уулын хэвтээ малталт штолъня нэвтрэхээр төлөвлөөд явж
байх 1976 оны 10-р сарын 26-ны шөнө 01 цагийн үед уурхайн шинэ мөрөгцөг
хуучин уурхайн доод түвшний улнаас 2 м орчим доогуур тулж, 1.5 м орчим зузаан
хажуу ханыг өндөр даралттай ус цөм цохин гарч 350 орчим метр малталтаа
усанд авахуулж бүтэн нураалгасан юм. 7 м2 орчим хөндлөн огтлолтой, битүү
шигүү модон бэхэлгээтэй уурхайн ам тэр шөнийн турш битүү усаар хахаж
цацан хуурай байсан Чоно гол эргээ халин урсаж ГАЗ-66 машин гарч чадахгүй
болж, 4 м урттай, бэхэлгээний стандартанд томдсон бүдүүн гуалингууд цэргийн
ангийн лагерь хүрч урсан, уурхайн амны отвалын дэргэд байсан ППН-1с ачигч
машины өргөсөн шанага битүү ус дүүрсэн байв.

Дараа нь энэ малталтуудыг сэргээх явцад олон сонин явдал болсон юм.
Шигүү модон бэхэлгээтэй байсан малталтууд нурж тааз дээшээ нурснаас болж
нуралт үүсэн шороогоо дийлэлгүй газрын гадарга нь доош цөмөрсөн цоорхой
Билүүт уулын ард оройд одоо ч бий.

Хуучин уурхайд хуримтлагдаж байсан энэ ус маш их даралттай байснаас
манай малталтын Р18 рельс төмөр замыг мурийлган хуулж, хуучин Нарантолгойн
уурхайд Германуудын хэрэглэж байсан 156 мм-ийн муфтьтэй хийн трубануудыг
хадаас шиг мушгин тасалж малталтын мөрөгцөгт байсан ачигч машин, УВО-08
маркийн 5 вагончик чирсэн АК-2У контактны электровозыг замаас гаргаж дээр
доор нь ортол онхолдуулсан байж билээ. Бид их нурал гарсан учраас нурал
доор байгаа ачигч машинаа авч чадалгүй хаяж, нурсан малталтаа тойрон дахин
нэвтрэлт хийж байлаа. Энэ ус одоог хүртэл гарсаар олон жил Эрдэнэцагаан
сумын хатиганчууд, Егүзэр хутагтынхны хүн малын ундаа болж буян болсоор
байна. Ус гоожиж байгаа труба нь ч хэвээрээ байгаа.

Манай уулын ангид тэр үеийн зөвлөлтийн мэргэжилтэн гэж уулын 2 мастер
ажилладаг байсны нэг нь нэвтрэлтийн үед таазнаас нурал үүсч чулуунд
даруулан хавирга цээжээ гэмтээж, Дорнодоос ногоон онгоц дуудан аймгийн
төвд зөвлөлтийн цэргийн эмнэлэгт хэвтүүлж байлаа. Бас гадны мэргэжилтны
аюулгүй ажиллагааг хангасангүй гэж яамнаас шалгалтын хэсэг, яамны гадаад
мэрэгжилтэн хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч нар ирж шалган хуулийн арга
хэмжээ авахуулах дөхөж байсан юм. Энэ үед би уулын инженерийн хувьд 2-р
ээлжинд гарах байсан тэр мастерт тэсэлгээний дараа хий гаргаж агааржуулан
шалгаж, малталтын тааз хананы цохиул унагаан мөргөцгийн шороог ачин,
шигүүгээр модон бэхэлгээ тавих наряд өгөгдсөн байхад шороо авсны дараа
шууд өрөмдлөг хийж байх яг тэр үед нуралт үүсч даруулсан учир намайг зөвтгөх
шалтгаан болж, уулын инженер хүний ажлын хариуцлага, нарядны дэвтэрийн
ач тусыг ой, тойндоо ортол мэдэрсэн юм.

209

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Малталтуудаа дахин сэргээсний дараа хуучин Чоно голын уурхайн доод
горизонтоос дээш, заримдаа гадаах амаар нь доош орж толгойн гэрлийнхээ
тусламжтайгаар А.Баатар, Б.Адъяасүрэн, Л.Сүхбаатар зэрэг ажилчдын хамт
тэнэж үзэхэд хуучин уурхай нь р6 рельс төмөр зам ашиглаж, гянтболд агуулсан
асар баян судлуудыг гар аргаар олборлон, хоосон чулуулгаар нь дүүргэлт
хийсэн байх ба төмөр хаягдлууд нь зэвэнд хэт идэгдсэн, харахад эрхий хуруу
шиг төмөр скоб барихад шууд тасарч байдаг ба 1956 оны Сүхбаатарын зам
сонины тасархай, 2 эвэртэй үхрийн толгойн зурагтай Зубровская ч билүү тал
шилтэй архи г.м. зүйлс олддог байлаа. Зарим газар нь мөс битүүрсэн, зарим
нь агааргүй байдаг. Мөн уурхайн засварын газар байсан болов уу гэмээр
малталтаас олсон перфораторын боевик гээч төмөр л лав маш сайн төмөртэй
байж билээ.

Хувь зохиолоор Хэрлэн сумын нутаг дахь Цавын полиметаллын ордын
нарийвчилсан хайгуулын ажилд мөн л дээрхи уулын далд нэвтрэлтийн
ангийнхныхаа хамт ирж, шинээр анги зохион байгуулан 29 градусын налуутай
ам гаргах ажлыг эхлүүлэн 30 гаруй метр малталт хийгээд байхад дээд газрын
шийдвэр гарч ажлыг зогсоон Мардайн оросууд буюу МГСЭ–ийнхэн ирж
ажилласан юм. Энэ үед Ерөнхий сайд Д.Содном гуай ирж бидний ажилтай
танилцаж байсан.

Нэг удаа У.Мавлет сайд ирж Экспедицийн дарга н.Пүрэвцэрэн бид нар
Мардайн дарга н.Зелев, МГСЭ-ийн дарга зэрэг хүмүүсийг авч, анд явж, чоно
алж өгч улмаар уурхай байгуулахад хэрэгтэй бүхий л зүйлс, сэлбэг хэрэгслэл,
ажилчдын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, тэр байтугай
цэнхэр дэлгүүр хүртэл бариулж авч байсан билээ.

Ангийг татан буулгаж Цагаан чулуутын шороон алтны хайгуулын
ангийг шинээр зохион байгуулахаар болсон юм. Ингээд Экспедицийн
дарга П.Пүрэвцэрэнгийн хамт Улаанбаатарт ирж, тэр үед оюутан байсан
Л.Лхагвасүрэн,н.Насантогтох нарын хамт Дарханы геологийн экспедицээс
цохилтот өрмийн 2 бригадыг элсүүлж байсан ба хуучин уулын ангийнхны
хамтаар 1987 оны 12-р сарын 23 хавьд цас орчихсон, хүйтнээр нүүж шөнө нь
Бөөн бургасны эвдэрхий байшингуудад гал түлж хонож ангийн суурийг тавьсан
юм. Дорнод Монголын анхны шороон ордын анхны ангийн суурийг ийнхүү тавьж
байсан ба бидний барьж байсан угаалгын байр ч байдагт бахархаж явдаг юм.

1981 онд Цагаан суваргын уклонд нуралт үүсч Налайхын аврах анги
дуудуулж бэхэлгээ тавиулсан, Бүрэнхааны фосфоритын штолъняд газар
доор том камер малталт хийж СБА-500 энгийн өрмөөр анх хэвтээ өрөмдлөг
хийж, Хөвсгөлийн Цагаан чулуутын гантигийн ордын хайгуулыг өвөл анх
хуурай хийн өрөмдлөгөөр өрөмдөж, Авдрантын хорих ангийн хүчээр гар шфур
өрөмдөн, чулуулагт жижиг микро хагарал үүсгэлгүй, тэсэлгээгүйгээр блокчлолт
тогтоох г.м. олон сонирхолтой ажилд оролцож явлаа. 1983 онд Бүрэнхааны
фосфоритын штолняд нэг мөргөцгөөр сард 123 тууш метр нэвтрэлтийн ажил
хийж, салбартаа рекорд тогтоож байлаа. Магадгүй энэ тоо эвдэгдээгүй ч байж
болох талтай.

210

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1993 оны 12-р сарын 12-нд ‘’Монголын Алт’’( МАК) ХХК байгуулагдахад тус
компанид анхны уурхайн даргаар ажилд орон 1994 оны 3-р сарын 18-нд Төв
аймгийн Заамар сумын нутаг Туул голын Галтын аманд шороон ордны анхны
уурхай гаргаж байсан үеэс одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд тус
компани нь Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч, үндэсний том бүтээн
байгуулагч компани болтлоо өргөжин хөгжиж, Элдэв, Алаг толгой, Нарийн
сухайт, Адуун чулууны хүрэн ба чулуун нүүрсний уурхайнууд, анх удаа нүүрс
хуурай баяжуулах FGX төхөөрөмж ба хагас коксын үйлдвэр, үндсэн ордын
алтыг гидрометаллургийн ба уусган баяжуулах технологиор ашиглах Бумбат
үйлдвэр, Хөх Цавын цемент шохойн үйлдвэр, Хийт бетоны үйлдвэр, Хөөт ба
Нарийн сухайтын нүүрс химийн цогцолбор, Цагаансуваргын уулын баяжуулах
үйлдвэр зэрэг олон үйл хэрэгт гар бие оролцон явж байгаа нь үе үеийн туршид
хамт хөдөлмөрлөж байсан хайгуулч, уурхайчин, өрмдлөгийн хамт олны минь үр
ач гэж бодож явдагдаа.

211

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДОРЖИЙН ДОНДОВ

Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат
ажилтан, Техникийн ухааны доктор,
профессор, Монгол Улсын зөвлөх
инженер

Батмуныхан овгийн Доржийн Дондов нь 1941 оны 5-р сарын 25-нд
Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт төрсөн.

Д.Дондов нь Өвөрхангай аймгийн Сант сумын бага сургуульд 1949-1953
онд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургуульд 1954-
1959 онд суралцаж төгссөн. ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хотын Уул
уурхайн дээд сургуульд 1959-1965 онд суралцаж уулын инженер-маркшейдер
мэргэжлээр төгссөн.

Д.Дондов нь Бүрэнцогтын гянт болдын гүний уурхайд ерөнхий маркшейдер
(1965-1967), Шарынголын нүүрсний ил уурхайд ерөнхий маркшейдер, ерөнхий
инженер (1967-1975), Монгол улсаас ЗХУ-д (хуучин нэрээр) суугаа ЭСЯ-д 2-р
нарийн бичгийн дарга (1975-1979), Багануурын нүүрсний уурхайд уурхайн
дарга (1979-1990), ТЭХЯаманд дэд сайд (1990-1991) зэрэг ажлуудыг хийж
байгаад ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд 1991 оноос өнөөг хүртэл багшаар
ажиллаж байна. Д.Дондов ШУТИС-д багшлахын зэрэгцээгээр Улаанбаатар хот
дахь Багануурын уурхайн төлөөлөгчийн газрын дарга (1993-1995), Багануурын
нүүрсний уурхайн харъяа Орос-Монголын хамтарсан экскаваторын цахилгаан
хөдөлгүүр засварын “Цахим” ХК-ны ерөнхий захирал (1995-1996), Засгийн
газрын хэрэгжүүлэгч Агентлаг Нүүрсний газрын үйлдвэр техникийн хэлтсийн
дарга (1997-1999) зэрэг ажлуудыг тус тус хавсран гүйцэтгэж ирсэн байна.

Д.Дондов 1972-1975 онд Шарын голын нүүрсний ил уурхайн ерөнхий
инженерээр ажиллаж байхдаа уурхайн төслийн хүч чадлыг эзэмшихэд
чиглэгдсэн техник зохион байгуулалтын тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн
байна. Тухайлбал:

1. Уурхайн хөрс хуулалтын ажлын хэмжээг эрс нэмэгдүүлэх боломжийг
олгох ойрын овоолгыг байгуулснаар илчит тэрэгний эргэлтийн хугацааг
2 дахин багасгажээ.

2. Нүүрс хүлээн авах, ачих задгай агуулах байгуулснаар жилд 200.000
тонн нүүрс илүү борлуулах боломж бүрдүүлсэн.

212

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

3. Чулуун карьер байгуулж, уурхайн төмөр замын хэрэгцээт хайргыг (жилд
35.0 мян.м3) өөртөө бэлтгэдэг болсон нь төмөр замын хөрс хуулалтыг
эрс нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн байна.

Эдгээр техник зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд Шарын
голын нүүрсний уурхай 1972-1975 онуудад жилд 1114.7-1287.7 мян.тонн нүүрс
олборлож төслийн хүч чадлаа 17 хувь хүртэл давуулан эзэмшсэн нь тухайн
үедээ улс орны нүүрсний хангамжийг сайжруулахад асар их үүрэг гүйцэтгэсэн
байна.

Мөн Шарын голын нүүрсний уурхай ашиглалтанд орсоноос хойш 7 жилийн
дараа 1972 онд 5 сая 23 мянган шоометр хөрс хуулснаар анх удаа тус уурхай
хөрс хуулалтаар төслийн хүч чадлаа эзэмшсэн байна. Энэ нь Шарын голын
нүүрсний уурхай цаашид тогтвортой ажиллаж, төвийн районы нүүрсний
хангамжийг найдвартай байлгах эх сурвалж болсон байна.

Д.Дондов Шарын голын ерөнхий инженер байхдаа уурхайн хүчин чадлыг
2 дахин нэмэгдүүлэх үндэслэлийг боловсруулан тус уурхайн техникийн
шинэчлэлтийн нэгэн үеийг эхлүүлж авто болон төмөр замын хөдлөх
бүрэлдэхүүний паркийг өндөр даацын самосвал, думпар илчит тэргээр
шинэчилж бүтээмжийг үлэмж нэмэгдүүлсэн байна. Уурхайн ажлын бус хажууг
гулсалтаас хамгаалах, уурхайн дотоод овоолго хийх боломжийг судлан
тооцоолж, уг ажилд алхагч экскаватор хэрэглэх үндэслэлийг боловсруулсан
зэрэг инженерийн ухаан зарсан олон шийдлүүдийг Д.Дондов гаргаж байжээ.

Орчин үеийн машин техникээр тоноглогдож өвч бүрэн механикжсан
бөгөөд үйлдвэрлэлийн асар их нөөцийг /1988 оны ханшаар үйлдвэрийн
үндсэн фонд 450 сая төг, эргэлтийн фонд 32 сая төг, нийт ажиллагсад 1450
хүн/ бөөгнөрүүлсэн улсын хэмжээний нүүрс олборлолтын талаас илүү хувийг
үйлдвэрлэх Багануурын нүүрсний уурхайг барьж байгуулах, түүний төслийн
хүч чадлыг хугацаанд нь эзэмших асуудал нь эдийн засгийн асар их ач
холбогдолтой төдийгүй удирдлага зохион байгуулалтын оновчтой шийдлийг
сонгож хэрэгжүүлэх зорилтыг хамт олны өмнө дэвшүүлэн тавьсан бөгөөд
үүнийг Д.Дондов амжилттай хэрэгжүүлжээ.

Багануурын нүүрсний уурхайн төслийн хүч чадлыг хугацаанд нь эзэмших
асуудал өөр хоорондоо уялдаа шүтэлцээ бүхий олон бүлэг асуудалтай холбогдож
байсан байна. Энэ ажлыг бүр 1980 оноос буюу үйлдвэрийг ашиглалтанд хүлээж
авахаас гурван жилийн өмнө “Багануурын нүүрсний уурхайг ашиглалтад хүлээж
авах бэлтгэл ажлын удирдамж график”-ийг боловсруулж ТЭХЯ-аар батлуулан
хэрэгжүүлж ирсэн нь тодорхой үр дүнгээ өгчээ.

Д.Дондов 1980 оноос техник мэргэжлийн болон ерөнхий боловсролын
дунд сургууль төгсөгчид, ардын цэргийн албанаас халагдагсдаас зохион
байгуулалттайгаар элсэлт явуулж тэднийг ЗХУ, өөрийн орны уул уурхайн
үйлдвэрүүдийн сургууль курсийн комбинатад (СКК) сургаж улмаар Зөвлөлтийн
барилгын байгууллагад ажиллуулан барилга угсралтын ажлыг хийлгүүлсэн
байна. 1980 оноос тус уурхай өөр дээрээ СКК байгуулж ажилчдад шинээр

213

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

мэргэжил эзэмшүүлж эхэлжээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд 1984 онд тус уурхайн 1-р ээлжийг бүрэн
хүчин чадлаар нь хүлээж авахад мэргэжлийн ажилчид, инженер техникийн
ажилтан, удирдах бүрэлдэхүүн бүрэн хангагдсан байжээ. Тэр үед тус уурхайд
ажиллагсдын мэргэжлийн дундаж зэрэг 4 байсан нь мэргэжилтэй ажилчид
бэлтгэх асуудал нэлээд өндөр түвшинд тавигдаж байсныг харуулж байна.

Тус уурхай 1980-1988 онд 2000-аад хүнийг элсүүлж тэдэнд шинэ мэргэжил
эзэмшүүлсэн буюу мэргэжлийг нь дээшлүүлж, практик дадлага олгож улмаар
өөрийн бүтэц бүрэлдэхүүнээс зөвлөлтийн барилгын Монгол ажилчдын хамт
олон, Багануур хотын нийтийн ахуй орон сууцны удирдах газар, дулааны станц
зэрэг байгууллагуудыг төрүүлж тэдгээрт 800 гаруй мэргэжлийн ажилчид, ИТА-г
бэлтгэж өгсөн байна.

Д.Дондов нь тус уурхайд ажиллагсдын тогтвор суурьшилыг сайн байлгах,
хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлэхтэй холбогдсон хэд хэдэн чухал арга хэмжээ
авчээ. Үүнд:

1. Тусгай мэргэжлийн дунд сургууль, ТМС, СКК төгсөгчдийг зөвлөлтийн
барилгын байгууллагад ажиллуулж барилга монтажийн ажилд оролцуулан
дадлагажуулж, эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой болгосон.

2. Ажилчдыг орон сууцаар эхний ээлжинд хангах, тэдний соёл ахуйн
нөхцлийг бүрдүүлж, уурхайчдын соёлын ордон, профилактор сувилалын газар,
залуучуудын нийтийн байр, биеийн тамир спортын заал, хүүхдийн цэцэрлэг,
цехийн эмнэлэг, ахуй үйлчилгээний комбинат, гуанз зэрэг нийгэм ахуй, соёлын
байгууллагуудыг шинээр бий болгож ажиллуулсан.

3. Уурхай өөрийн хөрөнгөөр шилэн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны
зоорь, биеийн тамирын заал барьж, уурхайн туслах аж ахуйн эх суурийг
тавьсан. Энэ үед уурхай 5.0 мянган толгой малтай бөгөөд 40 га газарт хүнсний
ногоо тарьдаг болсон байна.

4. СКК-аар нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг заавал хийх
журамд оруулан ажилчин, ажиллагсдын материаллаг сонирхолыг дээшлүүлэх
урамшуулалтыг боловсронгуй болгох бодлогыг системтэй хийсэн.

5. Уурхайн хэмжээнд халамжлан хүмүүжүүлэх зөвлөл, залуу ажилчдын
зөвлөлүүдийг ажиллуулж ажил амьдралаа шинээр эхэлж байгаа залуу хүмүүст
тусалсан.

Эдгээр арга хэмжээний үр дүнд тус уурхайд ажиллагчдын тогтвор суурьшил
93-95 хувь байжээ.

Д.Дондов шинэ үйлдвэрийн төслийн хүчин чадлыг эзэмших процессийг
удирдаж ашиглалтанд хүлээж авах, орчин үеийн машин тоног төхөөрөмжийг
богино хугацаанд эзэмших, үйлдвэрлэлийн технологийг зүгшрүүлэх, хөдөлмөр
зохион байгуулалтын оновчтой горимыг тогтоох ажлыг гардан зохион байгуулсан
байна.

Д.Дондов шинэ уурхайг ажиллуулж эхлэх үеийн техникийн бодлогын гол
чиглэлийг хөрс хуулалтын ажлыг түрүүлүүлэн явуулж, тоног төхөөрөмжийн

214

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийхэд ИТА-уудын хүчийг дайчлан удирдах
явдал гэж үзээд энэ чиглэлээр удирдлага зохион байгуулалтын талаар 1980-
1989 онд түүний авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж үзвэл:

1. Багануурын нүүрсний уурхайг ашиглалтанд хүлээж авахаас өмнө
ашиглалтын өмнөх зардлаар хөрс хуулалтын ажлыг явуулж, уулын ажлын зохих
бэлтгэлийг хангаж нээгдсэн нүүрсний нормативт хэмжээг ихэсгэн тээвэргүй
ашиглалтын системийг зүгшрүүлсэн байна.

2. Уурхайн төслийн хүч чадлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд илгээх нүүрсний
хэмжээг өсгөх үндсэн эх сурвалж болсон жилдээ тус бүр 0.5 сая.тн нүүрс ачих
хүч чадалтай 2 ачилтын цэгийг /нүүрсний агуулах/ техник зохион байгуулалтаар
барьж ашиглалтанд оруулжээ.

3. Уурхайн нээх малталтын ажлыг ашиглалтын өмнөх зардлаар барилга
байгууламжийн ажилтай хослуулан хийснээр уулын үндсэн малталтын ажлыг
гүйцэтгэх технологийг эзэмшсэн төдийгүй ашиглахад бэлэн байх нөөцийн
хэмжээг 2.0 сая.тн-оор өсгөсөн байна.

4. 1982 онд жилдээ 700 мян.тн нүүрс олборлох хүч чадалтай уурхайн шинэ
хэсгийг орд газрын урд жигүүрт дотоод нөөц бололцоогоо ашиглан байгуулж
үйлдвэрлэлийн хүч чадлаа нэмэгдүүлсэн.

5. Орд газрын хойд жигүүрийн уул геологийн харьцангуй хүнд нөхцөлд
давхаргын ангилан ялгалтын технологийг хэрэглэж нүүрсний чанарыг эрс
сайжруулж энэ хэсгээс 1.5 сая.тн нүүрсийг зураг төслийн төлөвлөлтөөс
давуулан ашигласан.

6. Жилд 1.0 сая тонн хүртэл нүүрсийг экспортонд гаргадаг болсон.

7. Алхагч экскаваторуудын их, дунд засварын технологийг боловсруулан эх
орны нөхцөлд ийм төрлийн засварын ажлыг анх удаа хийж эхэлсэн.

8. Салбарын хэмжээнд анх удаа социалист уралдаан зохион байгуулдаг
Зөвлөлт Холбоот Улсын туршлага “КРОСС” системийг нэвтрүүлсэн.

9. 1982 оноос үйлдвэрийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг
боловсруулан хэрэглэж түүнийгээ байнга боловсронгуй болгож ажилласан.

10. Тэргүүн туршлага нэвтрүүлэх, ШБОС гаргах хөдөлгөөнийг өрнүүлж
салбарын тэргүүний хүмүүсийн ажлын туршлагыг 200 гаруй хүнд эзэмшүүлснээр
ажиллагсдын 8 хүн тутмын 1 нь шинийг санаачлагч болсон.

11. Хөдөлмөрийн залуу хамт олны хүч нөөцөнд тулгуурлан хоцрогчгүй хамт
олон болохын төлөө хөдөлгөөн өрнүүлж, бүтээгдэхүүний чанарын удирдлагын
иж бүрэн систем, удирдах ажилтны гүйцэтгэлийн сахилга батын түвшин үнэлдэг
журам хэрэгжүүлэх зэргээр удирдлага зохион байгуулалтын олон талтай
ажлуудыг хийж тогтмолжуулсан байна.

Эдгээр удирдлага, техник, технологи зохион байгуулалтын арга хэмжээний
үр дүнд Багануурын нүүрсний уурхай төслийн хүч чадлаа хугацаанаас нь
өмнө эзэмшиж 1988 оны байдлаар төслийн хүч чадлын ашиглалтыг 2 дахин
өсгөж жилдээ 4.0 сая тонн нүүрс олборлож борлуулдаг, 10.0 сая шоометр хөрс

215

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хуулалтын ажил гүйцэтгэдэг болсон байна.

Тус уурхайн төслийн хүч чадлын эзэмшилтийн байдлыг 1981-1989 оноор
хүснэгт 1-ээр үзүүлэв.

Хүснэгт 1

(мян.тонноор)

Он Төслийн хүч Жил бүрийн Гүйцэтгэл Хүч чадлыг Төлөвлөгөө
чадал төлөвлөгөө эзэмшсэн биелэлт
1981 170.0
1982 170.0 170.0 700.0 хувь 100.0
1983 400.0 675.0 718.0 100.0 103.7
1984 1000.0 666.0 1458.0 175.0 107.8
1985 1000.0 1218.0 2573.0 71.8 119.7
VII таван 2000.0 2275.0 145.8 113.1
жил 5620.3 128.7
1986 4570.0 5004.0 112.3
1987 2881.3 122.9
1988 2000.0 2730.0 3339.0 105.5
2000.0 3200.0 4000.0 144.1 104.3
2000.0 4000.0 165.9 100.0
200.0

Тус уурхайд ажиллаж байсан уул тээврийн үндсэн тоног төхөөрөмжийн хүч
чадал, цаг ашиглалтын судалгааг 1987 оны хүрсэн түвшингөөр гаргаж хүснэгт
2-т үзүүллээ.

Хүснэгт 2

Багануурын уурхайн уул тээврийн машин тоног төхөөрөмжийн 1987
оны төслийн хүч чадал эзэмшилт

Машин тоног Хувийн х/н Төслийн Жилийн Хүч чадал Цаг
төхөөрөмжийн дугаар хүч гүйцэтгэл ашиглалтын ашиглалтын
мм3 коэффициент коэффициент
нэр марк 5 мм3 чадал 3180.8
ЭШ 20/90 137 мм3 3585.0 2276.8 0.89 0.86
ЭШ 15/90 201 мм3 2152.8 1212.1 1.06 0.86
ЭШ 10/70 35 мтн 1250.0 674.6 0.97 0.80
ЭШ 13/50 1029 мтн 1320.8 0.79 0.80
ЭКГ 4.6 1060 мтн 848 1195.0 1.1 0.80
1061 мтн 1200.0 476.6 0.99 0.80
ЭКГ 5А 1085 мм3 1200.0 1082.8 0.95 0.80
ЭКГ-4У 294 м.ум 500.0 716.0 1.55 0.80
СВБ-2М м.ум 700.0 0.84 0.81
4 м.ум 848.0 36.4 1.04 0.85
Тех дамжлага 5 м.ум 41.5 1.19 0.85
Белаз-548 6 мтн 35.0 48.8 1.39 0.85
7 мм3 35.0 30.0 0.86 0.85
35.0 1757.3 0.88 0.84
дундаж 35.0 229.2 1.07 0.79
2000.0
215.0

216

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Судалгаанаас үзэхэд хүч чадлын ашиглалтын коэффициент БелАЗ машин,
өрмийн машинд 1.06-1.20, алхагч экскаваторуудад 0.8-1.1, нүүрс гаргалтын
экскаваторуудад 1.0-д тус тус хүрсэн байна.

Уул тээврийн бүх үндсэн тоног төхөөрөмжийн цаг ашиглалтын коэффициент
0.79-0.86 байгаа нь асар өндөр үзүүлэлт юм.

Д.Дондовын гардан хийсэн удирдлага, техник, технологи зохион
байгуулалтын арга хэмжээний үр дүнд уг орд газрыг хамгийн богино хугацаанд
эзэмших боломжийг бүрдүүлж, уурхайн эхний ээлжийг ашиглалтанд оруулах
хугацааг 1.5-2 жилээр наашлуулах техник эдийн засгийн томоохон арга хэмжээ
Багануурт хэрэгжсэн нь ийм хэмжээний түлш, эрчим хүчний баазыг барих
практикт гарсан өвөрмөц шинэлэг зүйл болсон байна.

Багануурын нүүрсний ил уурхай 1987 онд Монгол улсын гаргаж байсан
нийт нүүрсний 43 хувийг, 1988 онд 47.2 хувийг, 1989 онд 47.1 хувийг, 1990 онд
51.7 хувийг тус тус гаргасны дотор 1988 онд буюу жилд 4.0 сая тонн нүүрс
олборлох нийлбэр хүч чадалтай II ээлжийн эхний хүч чадлыг ашиглалтанд
хүлээн авахаас өмнө 4 сая 64.5 мян.тн нүүрс олборлож уурхайн төслийн хүч
чадлыг урьдчилан эзэмшсэн байна.

Д.Дондов Багануурын нүүрсний уурхайн даргаар 10 гаруй жил ажиллахдаа
Монголд анх удаа хэрэглэж эхэлсэн уурхайн цахилгаанжсан төмөр замын тээвэрт
цахилгааны хос хөдөлгүүртэй зүтгэгч тэрэг 15 -20 м3 багтаамжтай шанага бүхий
алхагч экскаватор зэрэг хүчит техник бүхий уурхайг мэргэжилтэй ажилчдаар
мөн өндөр мэргэжилтэй дадлага туршлагатай ИТА-нуудаар бэхжүүлэх ажлыг
гардан зохион байгуулсан нь нүүрсний салбарын эдийн засгийн өсөлтийг
хангах, түлш эрчим хүчний баазыг бэхжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн
юм. Тэнд ажиллах хугацаандаа Д.Дондов Монголын нүүрсний аж үйлдвэрийн
авъяаслаг удирдагч болохоо харуулж чадсан юм.

Д.Дондов монголын уурхайчдын хүсэл мөрөөдөл болж 1985 оноос
мэргэжлийн байгууллагуудын бүх түвшинд яригдсан экскаваторын цахилгаан
хөдөлгүүрүүдийг эх орондоо засварлах асуудлыг биечлэн хөөцөлдөж
биелүүлсэн байна. Тэрээр 1995-1996 онуудад ОХУ-ын “Уралэлектроремент”
үйлдвэрлэлийн нэгдлийн техник технологиор тоноглогдсон Орос-Монголын
хамтарсан “Цахим” үйлдвэрийг цоо шинээр тоноглон ажилд оруулсан байна.
Энэ “Цахим” үйлдвэрт монгол улсын бүх уул уурхайн үйлдвэрүүд болон
Улаанбаатар Төмөр замын тогтмол ба хувьсах гүйдлийн төрөл бүрийн хүч
чадалтай цахилгаан хөдөлгүүрийг засварладаг болсон юм. “Цахим” үйлдвэр
ашиглалтанд орсноор цахилгаан хөдөлгүүрүүдийг гадаадад явуулж засуулдаг
байдал бүрэн зогссон байна. “Цахим” үйлдвэр нь 1996 оноос төрөл бүрийн
нийт 3600 гаруй их чадлын хөдөлгүүрүүдийг засварласан ба одоо жилдээ 500
гаруй хөдөлгүүр засварлаж 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий засварын ажлыг
гүйцэтгэж байна.

Ийнхүү Д.Дондов нь шинэ үйлдвэр, уурхайг барьж байгуулах, төслийн хүч
чадлыг эзэмших, орчин үеийн шинэ техник технологи дээр ажиллах мэргэжилтэй
боловсон хүчин, мэргэжлийн ажилчдыг сургаж бэлтгэх, дадлагажуулан

217

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

төлөвшүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн
хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэрүүдийг сэдэж хэрэгжүүлэх
замаар улс орны өмнө тавигдсан тухайн үеийн зорилтыг биелүүлж чадах цоо
шинэ хөдөлмөрийн том хамт олныг бүрдүүлж чадсан байна.

Д.Дондов нь Багануур хотыг нийгэм, соёл үйлчилгээний бүх объектууд, дэд
бүтэцтэй нь барьж байгуулахад асар их хүч хөдөлмөрөө зарцуулсан байна.
Тэрээр Багануур хотын 241 объектын барилга угсралтын ажилд хяналт тавьж,
тэдгээрийг ашиглалтанд хүлээн авах бэлтгэл ажлыг хангуулсан байна.

Багануурт 1992 оноос өмнө ашиглалтанд орсон үйлдвэр, уурхай, соёл
нийгэм хангамж, дэд бүтцийн объектуудын дотор Д.Дондовын гар бие, хүч
хөдөлмөр ороогүй нэг ч объект байхгүй.

Д.Дондовын удирдсан Багануурын нүүрсний уурхайн хөдөлмөрийн хамт
олны хөдөлмөрийг төр засаг өндөр үнэлж, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-
ын Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв Хорооны үүрд
хадгалагдах улаан туг, Улаанбаатар хотын Төв 4 байгууллагын үүрд хадгалагдах
туг, ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын интернациональ уралдаанд түрүүлэгсдэд
олгодог хүндэт дилом, Улсын ШБОС-ын үзэсгэлэнгийн хүрэл, мөнгөн медаль
зэрэг шагналуудыг уурхайн хамт олонд хүртээж байсан байна.

Тус уурхай 1980-1989 онуудад бүх ард түмний уралдаанд 3 удаа, салбар,
системийн уралдаанд 24 удаа, Олон нийтийн төв байгууллага, салбарын дээд
удирдлагаас зарласан болзолт уралдаанд 9 удаа, районы социалист уралдаанд
33 удаа тус тус тэргүүн байруудад шалгарч байсан байна.

Д.Дондов нь 1991 оноос уул уурхайн инженер маркшейдерийн мэргэжлээр
мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлын үндэс суурийг ШУТИС-д тавьж
сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бүрдүүлэх,
сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх ажилд идэвх санаачлагатай
ажиллаж ном, сурах бичиг, гарын авлага, товхимол, эрдэм шинжилгээний
өгүүлэл, илтгэл зэрэг 226 бүтээл бичиж хэвлүүлснээс гадна маркшейдерийн
сургалтын кабинетыг шинээр байгуулж тохижуулсан байна.

Д.Дондов нь олон шинэ бүтээл, оновчтой санаа сэдэж, эрдэм судлалын
ажил гүйцэтгэж эрдэм шинжилгээний олон арван бүтээл бичиж туурвисны
дотор түүний “Маркшейдерийн ажил” (тэргүүн, дэд дэвтэр), “Газрын хэвлийн
геометр”, “Хэмжилтийн математик боловсруулалтын үндэс”, “Стереографийн
тусгал”, “Газрын доор уулзах мөргөцгөөр нэвтрэх малталтын уулзалтын
алдааг урьдчилан тогтоох”, “Маркшейдерийн ажлын нарийвчлалын математик
шинжилгээ” ”Уул уурхайн ажлын үндэс”зэрэг сурах бичгүүд, “Ил уурхайд уулын
ажлын төлөвлөгөө зохиох маркшейдерийн ажил”, “Маркшейдерийн ажлыг
гүйцэтгэх техникийн заавар” “Монгол улсын нүүрсний салбарын 1971-2015 оны
хөгжлийн түүхэн товчоо” ”Уул уурхайн бичиг баримт график зургийн стандартууд”
зэрэг гарын авлагууд, “Ил аргаар олборлох үеийн нүүрсний хаягдлын судалгаа
ба нормативын үндэслэл”, “Нормирование полноты и качества выемки руды
на карьерах” зэрэг нэг сэдэвт бүтээлүүд нь манай орны уул уурхайн салбарын
шинжлэх ухаан, техникийн дэвшилд бодит нөлөө үзүүлэх бүтээлүүд болсны

218

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дээр эх орондоо уул уурхайн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд
оюуны үндсэн бааз болж маркшейдерийн ухааны онол практикийн мэдлэгийг
оюутанд олгох гарын авлага, ширээний ном болон хэрэглэгдэж байна.
Мэргэжлийн гүн мэдлэг, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажилласан
туршлага, ШУТИС-ийн ГУУИС-ийн геодези маркшейдерийн салбарт 30 гаруй
жил багшилсан хөдөлмөр нь Д.Дондовыг өөрийн гэсэн “школ”-ыг төлөвшүүлсэн
нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч болгожээ.

Монгол улсад уулын инженер-маркшейдерийн мэргэжилтэн бэлтгэсэн
түүхэн үйл явц, монголын маркшейдерийн салбарын хөгжил дэвшил нь уулын
инженер-маркшейдер Д.Дондовын ажил, амьдралын түүх, намтартай салшгүй
холбоотой байна.

Тэрээр “Уулын инженер-маркшейдер” мэргэжлээр бакалавр ба магистрын
шатны сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын хэмжээнд голлох
нэр хүндтэй бөгөөд маркшейдер мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх ажлын их
туршлагатай ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн институт (Улсын
их сургууль), Москва хотын Техникийн Их Сургууль, Екатеринбург хотын Уул
Уурхайн Академи, Эрхүү хотын Техникийн Их Сургууль, ХБНГУ-ын Фрайбергийн
Уул Уурхайн Академи зэрэг их дээд сургуулиудын маркшейдерийн мэргэжлийн
сургалтын төлөвлөгөөг иш үндэс болгон тэдэнтэй дүйцэх хэмжээний
мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна.

Д.Дондовын боловсруулж батлуулсан Маркшейдерийн мэргэжилтэн
бэлтгэх сургалтын программаар сурч хүмүүжсэн, түүний гараар бэлтгэгдсэн
олон зуун шавь нар өнөөдөр манай орны өнцөг булан бүрт өнгөт болон хар
төмөрлөгийн, шороон болон хүдрийн, нүүрсний болон барилгын материалын, ил
болон далд уурхайд багшийнхаа эзэмшүүлсэн уулын инженер-маркшейдерийн
мэргэжлээрээ нэр төртэй ажиллаж байна.

Түүний бэлтгэн гаргасан төгсөгчдийн 95 гаруй хувь нь уул уурхай, геодези,
барилга, хэмжил зүйн салбаруудад үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Одоо
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай
уул уурхайн үйлдвэрүүдийн маркшейдерийн алба бүхэлдээ Дондовын шавь
нараас бүрдэж байна. Тэдгээрийн нэлээд хэсэг нь уул уурхайн үйлдвэрүүдийн
удирдах албан тушаалуудад ажиллаж байгаа нь маркшейдер мэргэжлээр
төгсөгчдийн чансааг харуулж байгаа юм.

Түүний бичиж туурвисан 8 сурах бичиг, 15 гарын авлага, 9 ном товхимол,
2 нэг сэдэвт бүтээл, инженерийн 5, 6, 8-р лавлахуудад маркшейдерийн ажил,
газрын хэвлийн геометртэй холбоотой бүлгүүд зэргүүд нь маркшейдерийн
сургалтанд байнга ашиглагдаж байна.

Энэ хугацаанд Д.Дондовын удирдлаган дор уул уурхайн маркшейдер
мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 470, магистрын зэрэгтэй 31,докторын
зэрэгтэй 2 мэргэжилтэн бэлтгэгдсэн байна.

Д.Дондов 1999-2000 онд орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник,
технологийн шинэчлэлтийн төсөл зохиох ажлыг удирдан зохион байгуулсан

219

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нь зах зээлийн нөхцөлд шилжих хүнд хэцүү үед орон нутгийн уурхайнууд хөл
дээрээ бат зогсож хөдөө орон нутгийг түлшээр найдвартай хангах үндсийг
тавьж өгсөн байна. Манай орны нүүрсний ил уурхайнуудын ашиглалтын үеийн
хаягдлын байдалд судалгаа шинжилгээ хийж энэ чиглэлээр эрдэм судлалын
ажил тогтмол гүйцэтгэж байжээ. Энэхүү судалгаа шинжилгээний ажлаа нэгтгэн
дүгнэж “Ил аргаар олборлох үеийн нүүрсний хаягдлын судалгаа ба нормативын
үндэслэл” сэдвээр нэг сэдэвт зохиол туурвиж түүгээрээ техникийн ухааны
докторын зэрэг амжилттай хамгаалсан юм. Д.Дондов уг бүтээлдээ манай орны
нүүрсний уурхайнуудын 1965-2000 оны олборлолтын үеийн хаягдалд судалгаа
явуулж хаягдлын төрөл, эх үүсвэрийг нарийвчлан судалж цаашид хаягдал
гарч болох эх үүсвэрийг уул-геологийн нөхцөл, техник-технологийн шийдэлтэй
холбон тогтоожээ.

Д.Дондов нь эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнг гадаад дотоодын
тогтмол хэвлэлд 106 удаа нийтлэн олны хүртээл болгож байснаас гадна
зохиогчийн гэрчилгээ 12-ыг авч 8 оновчтой санал, шинэ шийдэл гаргаж
үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба 2 шинэ бүтээлээр Монгол улсын патент авсан нь
үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. Мөн Монгол улсын 20 шинэ бүтээлийн патент
дээр улсын магадлан шинжээчээр ажилласнаас гадна эрдэм шинжилгээ,
төслийн 45 ажил дээр салбарын эрдэмтэдтэй хамтран ажиллаж тэдгээр нь
үйлдвэрт нэвтэрсэн байна.

Д.Дондовын эрдэм шинжилгээний өгүүллэгүүд БНХАУ (Бээжин), БНУАУ
(Будапешт), ӨАБНУ (Сан-Сити), ОХУ (Москва) зэрэг улсуудын нэр хүндтэй
хэвлэлүүдэд нийтлэгдсэн байна.

Д.Дондов нь 2005 онд ШУТИС-ийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч багшаар
шалгарч байсны дээр 2006 онд түүний бичсэн “Маркшейдерийн ажил” сурах
бичгийн цувралууд нь ШУТИС-ийн хэмжээнд 1-р байрт шалгарч байсан байна.

Д.Дондов нь төр нийгмийн зүгээс итгэл хүлээн аймаг хот, дүүрэг, сум
хорооны АДХ-уудад ардын депутатаар 9 удаа сонгогдон ажиллаж байсны
дээр Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож монголын төрийг
түшилцэж явсан юм.

Д.Дондов нь сүүлийн 30 гаруй жил Олон Улсын Маркшейдерийн Холбооны
ажилд идэвхитэй оролцож ирсэн бөгөөд монголын маркшейдеруудыг шинжлэх
ухаан, үйлдвэрлэлийн шинэ шинэ ололттой танилцуулах ажлыг чадамгай
зохион байгуулж байна. Д.Дондов Олон Улсын Маркшейдерийн Холбооны
хүндэт тэргүүлэгч гишүүн, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт
ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг эрхэлж байна.

Д.Дондовын хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж түүнийг “Алтангадас”
одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 60, 70, 80, 90, 100 жилийн ойн
медалиуд, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль зэргээр
шагнасны дээр түүнд 1997 онд Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат цол
хүртээсэн байна

220

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Д.Дондовын Шарын голын нүүрсний уурхай, Багануурын нүүрсний уурхайн
төслийн хүчин чадлыг эзэмших, үйлдвэрлэл, удирдлага зохион байгуулалтын
ажилд гаргасан амжилт бүтээлийг нь ОХУ-ын нүүрсний аж үйлдвэрийн
салбарын дээд удирдлага өндрөөр үнэлж түүнд ЗХУ-ын “Шахтёрская слава” I,
II, III гэсэн гурван зэрэгт медалиудыг 1972, 1982, 1986 онуудад олгосон байна.

Мөн Д.Дондовын хөдөлмөр бүтээлийг үнэлэн яам төрийн захиргааны
байгууллагуудаас 27 удаа, олон нийтийн төв байгууллагуудаас 25 удаа, үйлдвэр
аж ахуй, соёл боловсрол болон бусад байгууллагуудаас 50 удаа, орон нутгийн
олон нийтийн байгууллагуудаас 9 удаа янз бүрийн шагналууд хүртээж байсан
байна

Д.Дондовын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлын арвин мэдлэг
туршлагыг ашиглах зорилгоор манай нүүрсний салбар, төрийн дээд
байгууллагууд сүүлийн жилүүдэд удаа дараа түүнд тодорхой ажлуудыг
хариуцуулж байсан байна. Үүнд:

1. Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооны тогтоолоор 2001-2004 онуудад
“Багануур” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл дэх төрийн өмчийн төлөөллийн
бүрэлдэхүүнд оруулсан.

2. 2010 онд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн
тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат
бус гишүүнээр томилсон.

3. 2016-2019 онд Шивээ-Овоо ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат
бус гишүүнээр томилсон.

4. Монгол Улсын Түлш Эрчим Хүчний сайдын 2008 оны 04 тоот тушаалаар
Түлш Эрчим Хүчний Сайдын Зөвлөлийн гишүүнээр тус тус томилон ажиллуулсан
байна.

Д.Дондов нь амьдралынхаа бүх хугацаанд шинэ үйлдвэр байгуулалцах,
шинэ зүйл бүтээхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн манай улсын шилдэг
инженер техникийн удирдах ажилтан, уулын үйлдвэрийг удирдах гаршсан
мэргэжилтэн төдийгүй олон зуун шавь бэлтгэсэн эрдэмтэн судлаач хүн юм.

Д.Дондов Монгол улсын нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, улс орноо
түлшээр найдвартай хангах болон уул уурхайн мэргэжилтэй ажилчид, ИТА-уудыг
бэлтгэхэд бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ бүрэн дайчилж онцгой хувь нэмэр
оруулсан, одоо ч өөрийн үнэтэй сургаалиа хайрлан үе үеийн уурхайчиддаа
өмөг түшиг болон мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй манай шилдэг тэргүүний
ахмад уурхайчин хүн юм.

Дурсамж бодрол
Миний бие Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний 100
жилийн 57 жилд нь энэ салбарт ажилласны хувьд зарим зүйлийг дурсамж
болгож хэлэхийн хамт цаашид энэ салбарын хөгжилд тус нэмэр болж юу магад
гэдэг утгаар санал бодлоо илэрхийлэхийг хүссэн юм. 1960-70-аад онд улс

221

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

орныг аж үйлдвэржүүлэх түлш эрчим хүчний салбарыг түрүүлүүлж хөгжүүлэх,
байгалийн баялгийг зүй зохистой олборлох асар том зорилт дэвшигдэж түүнийг
хэрэгжүүлэхийн төлөө Монголын ард түмэн тэр дундаа энэ чиглэлийн боловсон
хүчин, инженер техникийн ажилтан ажилчид өдөр шөнөгүй хөдөлмөрлөцгөөж
байсан он жилүүд байлаа. Яг энэ үед буюу 1965 онд бидний хэсэг нөхөд
Ленинград хотын Уул уурхайн их сургуулийг уул уурхайн инженерийн хэд хэдэн
чиглэлээр мэргэжил эзэмшин төгсөж ёстой л эх орны аль хэрэгтэй газарт
хуваарилагдан очиж байсан хүмүүсийн нэг нь болох энэхүү дурсамжийг тэрлэгч
би эх орны дорнод хэсэгт байрлах гянтболдын хүдэр олборлодог Бүрэнцогтын
далд уурхайд уурхайн ерөнхий маркшейдерээр томилогдсон юм.

Тэр үед Бүрэнцогтын уурхай цэрэг стратегийн чухал түүхий эд гянтболд
олборлодог байснаас манай уурхайн ажил амьдрал нам төрийн дээд
удирдлагын анхаарлын төвд байв. Аргагүй ч биз. Хүйтэн дайны уур амьсгал
ид өрнөж дээд цэгтээ хүрч байсан цаг. Бид эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө
өөрсдийн мэдлэг хүч чадлаа бүрэн дайчлах ганцхан зорилготой ажиллаж байв.
Уурхайн ажил нэн хүнд, тоос шороо ихтэй, хөдөлмөр хамгааллын наад захын
шаардлага огт хангагдаагүй, уурхайн гол гол ажил гар ажиллагаатай байлаа.
260 метрийн гүнээс хүдэр олборлоно. Уурхайд өгөгдсөн төлөвлөгөөг биелүүлнэ
гэдэг хатуу хууль байлаа. Уурхайн инженерүүд тодорхой үүрэгтэйгээр уурхайд
орж ажиллана. Энэ хугацаанд ногдуулж өгсөн бүх ажлыг заавал биелүүлэх
ёстой.

Ийм хүнд нөхцөлд ажиллах мэдлэг, оюун санааны болон бие бялдарын
бэлтгэлийг Ленинградын уул уурхайн сургууль бидэнд бүрэн олгосон байлаа.
Манай сургууль оюутнуудыг нэгдүгээр дамжаанаас эхлээд л жил бүр 3-4 сараар
уурхайд ажиллуулдаг байсан юм.

Цэвэрлэгээний мөрөгцөг гэж нэрлэгдэх олборлолт шууд явуулдаг ажлын
байранд ажиллуулдаг байлаа. Арван таван килограммын хүрзээр хүдэр
хутган гинжит дамжуулагчид ачдаг байв. Уурхайчин болох гараагаа 1961 онд
Эстоны Бүгд найрамдах улсад байдаг Занарын уурхайгаас эхэлсэн. Дараа нь
хар тугалга, цайрын хүдрийн Хойд Осетийн Садоны уурхайд мөн Донбассын
нүүрсний сав газарт антрацитын уурхайд ажиллаж байв. Садоны хар тугалга
цайрын уурхайд орох гол ам нь далайн түвшнээс 1600 метрт өргөгдсөн боловч
уурхайд доод цэг нь мөн түвшнээс 1200 метрийн дор байдгаас хүдэр олборлох
ажлын байранд +30С хэмийн халуун байдаг байлаа. Ийм хүнд нөхцөлд
ажиллаж, уурхайн нөхцөл байдалд дассан байсан учраас Бүрэнцогтын уурхайн
ажлын хүнд бэрхээс шантарч байгаагүй.

БНМАУ-ын СнЗ-ийн 1-р орлогч дарга Цагаанламын Дүгэрсүрэн гуай манай
уурхайд үе үе ирдэг байлаа. Уурхайн уулын ажлын хэтийн төлөвийг тогтоох,
хүдэр олборлолтыг түвшин блок бүрээр хуваарилан төлөвлөх, уулын бэлтгэл
ба үндсэн малталтуудад чиг өгөх, хүдрийн агуулгын өөрчлөлтөд судалгаа хийж
дүгнэлт гаргах, уулын ажил явуулах технологийн горимд хяналт тавих зэрэг
олон чухал техникийн асуудлыг уурхайн ерөнхий маркшейдер гардан гүйцэтгэх
ёстой л доо.

222

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Ямарч байсан Ц.Дүгэрсүрэн дарга манай уурхай дээр ирээд л гол
төлөв маркшейдерийн хэлтэсийн өрөөнд ажиллана. Орд газрын геологи,
маркшейдерийн график зураг бичиг баримттай нэг бүрчлэн танилцаж судална.
Уурхайн ажлын талаар бидэнтэй ярилцаж санал солилцоно.

Тэрээр их илэн далангүй яриа хөөрөөтэй зан ааш нь сайхан, бахархмаар
гоё хүн байв. Би түүнтэй олон удаа уулзаж уурхайн ажил төрлийн талаар
ярилцаж, санал зөвлөмжийг нь сонсож байсны хувьд намайг удирдах ажилд
сургаж өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө тэмцэлд томоохон
жигүүр ургуулж урам хайрласан гэж боддог юм.

Уурхайчин хүний хөдөлмөрийн үр шимийг хүртэж, ажилдаа дасаж, амьдрал
ахуй ч өөдрөн дэвшиж байлаа. Уурхайчин бүсгүйтэй ханилан гэр бүлтэй ч
боллоо. Ажил амьдралын урт замд санаандгүй тохиолдох гай зовлон надад
учрав. Уурхайд гарсан уулын ажлын гологдлыг арилгах үүрэг гүйцэтгэж яваад
осолд орон 240 метрийн гүнд 12 цагийн турш нурангид дарагдан амь наана там
цаана гэгч болов. Дээд сургуульд хамт сурч байсан уурхайн ерөнхий инженер
Г.Амар, ерөнхий механик Н.Төмөртогоо нарын мэргэжлийн өндөр ур чадварын
түвшинд явуулсан аврах ажиллагааны үр дүнд би аврагдаж амь хэлтэрч билээ.
Ингээд л газрын гүний уурхайгаас браклагдаж, Шарын голын нүүрсний ил
уурхайд шилжиж ажилласнаар миний ил уурхайн салбарт хөдөлмөрлөх хувь
тавилан эхэлсэн билээ.

Түлш эрчим хүчний салбарт тухайлбал Шарынгол, Багануурын уурхайд
ажиллаж байсан тухайгаа салбарын болон төвийн хэвлэл мэдээллээр нэг бус
удаа толилуулж байсан тул энэ тухай нуршихыг хойш тавин уул уурхай эрдэс
баялгийн салбарын хөгжлийн асуудалтай холбогдсон зарим санал бодлоо энэ
ялдамд илэрхийлэх нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Нэг. Түлшний тухай ярихад зөвхөн нүүрс хамаардаг мэт өрөөсгөл ойлголт
байгааг өөрчилж, бүх төрлийн түлш /нүүрс, занар, байгалийн хий, шатдаг
хий, шингэрүүлсэн хий, нүүрсний давхаргын метан хий, газрын тос, нефть
бүтээгдэхүүн, уран ба торийн хүдэр, тэдгээрийн баяжмал болон критикал
минерал, байгалийн органик материалууд/-ийг “Эрчим хүч” гэсэн олон
улсын нэгдсэн ойлголтод хамруулж иж бүрнээр нь цогцолбороор нь авч үзэх
шаардлагатай байна.

Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, түүнийг
хэрэгжүүлэх, улсын эдийн засгийн болон эрчим хүчний аюулгүй байдлыг
хангахтай холбогдсон бодлого чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй эрчим
хүчний анхдагч нөөцийн талаарх өнөөдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин
нэлээд зөрчилтэй байна. Эрчим хүчний анхдагч нөөцийн бодлого /хайгуул,
ашиглалт, тусгай зөвшөөрөл, хий, газрын тос г.м/ нэг яаманд харъяалагдаж
байхад зарим уурхайнуудыг (Шарын гол, Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун)
цахилгаан дулааны станцуудыг нүүрсээр хангадаг гэдэг утгаар нь үндсэн
яамны бодлогоос салгаж саармагжуулсан нь яав ч зөв биш шийдэл юм. Орон
нутгийн нүүрсний уурхайнууд тухайн аймгийнхаа эрчим хүчний байгууллагуудыг
нүүрсээр хангадаг боловч уул уурхайн салбартаа л хамаарагдаж байдаг билээ.

223

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хоёр. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн зарим нүүрсний ордыг
төр засгийн бодлогоор төрийн өмчит улсын үйлдвэрийн газар ашиглах асуудалд
бэрхшээл үүсэж байна.

Шивээ-Овоогийн орд газарт түлш эрчим хүчний асар том цогцолбор байгуулж
үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг БНХАУ-д экспортлох асуудлаар Монгол,
Хятадын талын засгийн газрын байгууллагууд ТЭЗҮ боловсруулах тооцоо
судалгааг хийж байв. Гэтэл ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшлийн
асуудал хөндөгдөж улс орны эдийн засагт дорвитой нөлөөлөх энэ төслийг
хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарсаар байна.

Эрчим хүчний нөөцийн талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй,
ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олголтын талаар төрөөс баримтлах
бодлогын уялдаа холбоо байхгүй зэрэг нь ийм нөхцөл байдалд хүргэж байна.
Иймд эрх зүйн зөв зохицуулалтыг шаардаж буй эдгээр асуудлыг Засгийн газар,
УИХ-ын түвшинд авч үзэж Засгийн газрын бүтэц зохион байгуулалтыг оновчтой
болгох, эсвэл зарим хуулинд засвар өөрчлөлт оруулан зохицуулалтыг оновчтой
болгох, харилцан уялдаа холбоог сайжруулах явдал чухал байна.

Гурав. Нүүрсний ордыг илрүүлэх, түүнд хайгуул хийх боломж бусад ашигт
малтмалын ордыг илрүүлэх, хайхаас илүү дөхөмтэй байх бодит нөхцөлийг
харгалзан нүүрсний хайгуулын ажлыг монголчууд өөрийн хүч хөрөнгөөр
өөрсдөө хийж гүйцэтгэх чиглэл барих нь үндэсний эрх ашигт илүү нийцтэй байх
болно.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь нүүрсний томоохон
ордууд төрийн мэдэлд байх зайлшгүй шаардлага юм. Энэ асуудалтай
холбогдуулан нүүрсний томоохон орд газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч
хуульчлах хэрэгтэй байна.

Дөрөв. Дэлхийн зах зээл дээр нэг тонн металлургийн коксийн үнэ, коксжих
нүүрсний үнэ, эрчим хүчний нүүрсний үнэ өнөөгийн нөхцөлд өсөх хандлагатай
байгаа тул нүүрсний боловсруулалт ба экспортонд ач холбогдол өгөх нь чухал
байна.

Мөн эрчим хүчний нүүрсний хэрэгцээ Азийн орнуудад /Өмнөд Солонгос,
Япон/ 2050 он хүртэл өсөх хандлагатай байгааг монгол улсын нүүрс олборлолтыг
өсгөх стратегитэй холбон авч үзэх шаардлагатай.

Өндөр хөгжилтэй орнуудын коксжих нүүрс болон коксын хэрэглээ ихээхэн
өсөх хандлагатай байна. Иймд манай улс коксжих нүүрсний олборлолтондоо
баримтлах бодлого чиглэлээ алс хэтэд үүсч болох эерэг ба сөрөг үйл
явдалуудтай холбон тодорхойлох хэрэгтэй байна.

Тав. Газрын хэвлийд байгаа ашигт малтмалаа төрөл зүйл ангиар нь үнэлэх
цаг болжээ. Манай зарим эрдэмтэд судлаачид газрын хэвлийд байгаа эрдэс
баялгийг газар дээр гаргахаас нааш тэр нь “үнэ цэнэгүй” гэдэг номлол гаргаж
байгаатай огтхон ч санал нийлэхгүй байна. Газрын хэвлий дэх эрдэс баялгийг
эрэх хайх, эрдэсийн хуримтлалын байршил тоо хэмжээг нарийвчлан тогтоох
хайгуул судалгаа хийх, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан эдийн

224

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

засгийн үнэлгээ өгөх зэрэг асар их цаг хугацаа, хөдөлмөр зардал шаардаж
хийгдсэн ажлын үр дүнд илэрсэн ашигт малтмал, эрдэс баялаг үнэ цэнэтэй
байж л таарна. Зардал гарсан л бол бас гарах л бол үнэ цэнэ бүрэлдэн тогтох
учиртай.

Газрын хэвлий дэх эрдэс баялаг, ашигт малтмалын 1 тн балансын нөөцийн
үнэ цэнийг уул уурхайн ялгаварт рентээр аль эсвэл тухайн ашигт малтмалаас
гарах эцсийн бүтээгдэхүүний дэлхийн түвшний зах зээлийн жишиг үнэ, эрэл
хайгуулын ажлаас эхлээд олборлолт тээвэрлэлт боловсруулалтад гарах бүх
зардлыг тооцсон шалгуур үзүүлэлтүүдээр тогтоож болох юм.

Иймд улсын төсвөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордуудын 1 тн
балансын нөөцийн үнэ цэнийг тус тусад тогтоож үүнийгээ гадаад дотоодын
хөрөнгө оруулагчдад санал болгох хувилбар байж болно. Ер нь нүүрсний
ордуудын нөөцийн зарим хэсгийг дуудлага худалдаагаар зарж, тэдгээрийг аж
ахуйн эргэлтэнд оруулах цаг нэгэнт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал
ач холбогдолтой.

Зургаа. Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал олборлох, боловсруулах,
борлуулах үйл ажиллагаа хөрш орнуудын эдийн засгийн бодлогоос ихээхэн
хамааралтай. Зарим төрлийн ашигт малтмалын хувьд (жишээлбэл нүүрс,
жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг) бүтээгдэхүүний эцсийн үнэд
тээвэрлэлтийн зардал ихээхэн нөлөө үзүүлдэг. Энэ нь дэд бүтцийн нарийн
судалгааг харилцан ашигтай хувилбар дээр үндэслэн хийх шаардлагатайг
харуулж байгаа юм. Одоо хэлэлцэгдэж буй зарим төсөлд нэг гарцтай нэг улс
руу дэд бүтцийг байгуулах санал нь тухайн улс бусдын хараат болох эрсдэл
байхыг үгүйсгэхгүй байна.

Долоо. Багануурын уурхай нь Монгол улсын нүүрсний салбарын хөгжилд
одоо ба ойрын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэж энэ салбарт байр сууриа
хадгалсаар байх нь тодорхой байна. Багануурын уурхайн эрдэс баялгийн нөөц
үйлдвэрлэлийн бааз, дэд бүтцийн тааламжтай нөхцөлийг гадаад дотоодын
хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээгээр сонирхож байна. Тухайлбал
“Багануур” ХК үйлдвэрлэлийн үр ашгаа дээшлүүлэх, нүүрсийг гүн боловсруулах
талаар тодорхой төсөл санаачилж төр засгийн зохих түвшинд асуудлаа тавьж
шийдүүлэхийг чармайж байна. Энэ нөхцөл байдалд “Багануур” ХК нүүрсний
нөөц хангамжиндаа санаа зовох асуудалтай нэгэнт тулгараад байна. Тэр
тусмаа орлогын хомсдолоос шалтгаалан нүүрс олборлолтын өртөг нь балансын
нөөцийг бүрэн ашиглах эдийн засгийн боломжийг хязгаарлаж байгаа нь ноцтой
асуудал юм.

Багануурын уурхайд байгаа нөгөө нэг тулгамдсан асуудал нь өөрийн
хөрөнгийн хэмжээ бусдад өгөх өглөгөөсөө бага байгаа явдал юм. Ийм
хүндрэлтэй байдлаас гарах арга замыг дор дурдсан байдлаар шийдэж болох
талтай. Үүнд:

1.Нүүрсний борлуулалтын үнийг өнөөгийн эдийн засгийн бодит байдал,
техник технологийн шинэчлэлийн зардал, уурхайн талбайд байгаа балансын

225

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нөөцөө бүрэн ашиглах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хүчин
зүйлүүдээс хамааруулан нэмэгдүүлэх;

2.Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар нүүрсний гүн боловсруулалтын
ажлыг эхлүүлж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл барин
ажиллах;

3.Эцсийн эцэст Багануурын ирээдүйн хувь заяа орлогын хомсдолоос
гэхээсээ илүү нөөцийн хомсдолтой холбоотой байж мэднэ. Орлогын хомсдолыг
үнэ нэмэх замаар шийдэж болох талтай. Тэгвэл нөөцийн хомсдолыг яаж шийдэх
вэ?

Багануурын орд нь 12-15 км урттай 2.6 км хүртэл өргөнтэй синклиналь
тогтоцтой бөгөөд бүх нүүрсний давхаргуудын гараш нь бүрэн тогтоогдсон
тул энд нүүрсний нөөц өсгөх ямарч боломж байхгүй. Тэгвэл Багануурын нөөц
хомсдолыг Цайдам нуурын ордын нөөцөөр нөхөх боломж харагдаж байна.
Энэ орд нь Багануураас 50-иад км-ийн зайд орших бөгөөд нүүрсний гарал
үүсэл, чанар нь Багануурын ордын нүүрстэй төстэй нь дээр таамаг нөөц нь
ойролцоогоор 4-5 тэрбум тонн юм. Багануурын уурхайн хөгжлийн тулгамдсан
асуудлууд нь зөвхөн төр, засгийн бодлогын хүрээнд л шийдвэрлэгдэх учиртай
байна.

Найм. Таван толгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах
төслийн хүрээнд нүүрс хийн цахилгаан станц, кокс химийн үйлдвэр барих,
цахилгаан эрчим хүч экспортлох боломж болон коксжих нүүрсний зах зээлийн
судалгаа явуулж баталгаажуулах зэрэг олон чухал асуудлуудыг хөндөх нь зүйтэй
юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр тус бүс нутагт дэд бүтцийг бүрдүүлж,
говийн бүсийн ашигт малтмалыг иж бүрнээр ашиглан шинэ ажлын байруудыг
бий болгох, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх, томоохон хот суурин
байгуулан төвийн бүсийн хүн амын төвлөрлийг сааруулах зэрэг нийгэм эдийн
засгийн олон чухал асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон түлхэц өгөх учиртай.

Нүүрс олборлох боловсруулах аж үйлдвэрийн салбар манай улсын эдийн
засгийн хөгжлийг тодорхойлогч салбарын нэг болж, улсын төсөв, экспортод
эзлэх байр сууриараа тэргүүлэх түвшинд хүрэх ирээдүйтэй.

Ес. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчинг нэн
яаралтай тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнд :

1. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах
шилжүүлэх тухай заалтуудыг хүчингүй болгох нь зүйд нийцнэ. Ингэснээр
“Лицензийн наймаа” гэдэг дуулиант үйл ажиллагаа нэг мөсөн зогсож төр
засгийн түшээд болон ард түмний сэтгэл санаа амрах болно. Яг үнэнийг
хэлэхэд та хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрөл авсан бол хайгуулаа хий.
Ашигт малтмалаа ол. Нөөцөө батлуул. Энэ нь танд олгож байгаа монгол улсын
төрийн хишиг буян. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол үнэнээ хэлээд төрдөө
буцааж өг. Дараагийн чаддаг хүн нь авна биз гэсэн зарчим байх нь туйлын
шударга асуудал мөнөөс мөн гэж үзэж байна.

226

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2. Ашигт малтмалын тухай хуулийн зааснаар хайгуул хийж илрүүлсэн
ашигт малтмалын нөөц бүхэлдээ хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
өмч гэсэн хуулийн зохицуулалт хийгдсэн байгаа. Энэ зөв үү гэдэг асуудал
байнга гарч байдаг. Монгол улсын үндсэн хуульд газрын хэвлийн ашигт
малтмал төрийн хамгаалалтад бөгөөд бүх ард түмний өмч байна гэсэн маш
тодорхой томъёолол байгаа юм. Иймд хайгуулын ажлын үр дүнд илэрсэн
ашигт малтмалын нөөцийг хайгуул хийсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч, бүх ард
түмнийг төлөөлсөн монголын төр 2 өөр хоорондоо хэрхэн хувиарлах нөхцөлийг
эргэлт буцалтгүйгээр тов тодорхой хуулийн заалтаар зохицуулах шаардлагатай
гэж үзэж байна.

3. Монголын ард түмэнд нэг мэдэхгүй асуудал бий, мэдэхэд ч хэцүү.
Өөрийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач
холбогдол бүхий ашигт малтмалын ордод тухайн хөрөнгө оруулагчийн
оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг Монгол улс эзэмшиж
болно гэсэн маш ноцтой заалт манай ашигт малтмалын тухай хуульд байгаа.
Тодруулбал тухайн ордын нийт нөөцийн үнэлгээний 34% биш зөвхөн ордод
хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн 34 хувь гэсэн байгаа. Энэ бол тун
гайхалтай ноцтой асуудал юм.

Төр, олон нийтийн төв байгууллага болон гадаадын байгууллагын
бүрэлдэхүүнд сонгогдож байсан байдал

1. МХЗЭ-ийн XYII их хурлаас МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүнээр 1978.05.26
2. БНМАУ-ийн АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 89-р тойргоос АИХ-ын

депутатаар 1986.06.22
3. МЗНН-ын нийгэмлэгийн их хурлаас МЗНН-ын ТЗ-ын бүгд хурлын

гишүүнээр 1987 он
4. Олон улсын маркшейдерийн холбоо (ISM)-ны хүндэт тэргүүлэгч

гишүүнээр 2000 он
5. Олон улсын маркшейдерийн холбооны 6-р комисын гишүүнээр: 2000 он

Аймаг хотын ардын хурлын депутатаар сонгогдож байсан байдал

1. УБ хотын АДХ-ыг сонгох 13-дах удаагийн сонгуулиар 124-р тойргоос
хотын хурлын депутат 1981 он

2. УБ хотын АДХ-ыг сонгох 14-дах удаагийн сонгуулиар 220-р тойргоос
хотын хурлын депутат 1984 он

227

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Район, сум, хорооны депутатаар сонгогдож байсан байдал

1. Дархан хотын уурхайн хорооны АДХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар:
28-р тойргоос хорооны хурлын депутатаар 1972 он

2. Дархан хотын Уурхайчдын хорооны 7 дахь удаагийн сонгуулиар:
хорооны хурлын депутатаар 1975 он

3. Багануур хорооны АДХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар: хорооны
депутатаар 1979 он

4. Багануур районы АДХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар районы
хурлын депутатаар 1980 он

5. Багануур районы АДХ-ыг сонгох 13 дахь удаагийн сонгуулиар районы
хурлын депутатаар 1981 он

6. Багануур районы АДХ-ыг сонгох 14 дахь удаагийн сонгуулиар районы
хурлын депутатаар 1983 он

7. Багануур районы АДХ-ыг сонгох 15 дахь удаагийн сонгуулиар районы
хурлын депутатаар 1987 он

Техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор
Д.Дондовын бүтээлийн жагсаалт

№ Эрдэм шинжилгээний Хэвлэлийн газрын нэр,он, Хамтран зохиогч
бүтээлийн нэр хуудасны хэмжээ

Сурах бичиг (8)

1 Газрын хэвлийн геометр 2001 он, 20.4 х.х, 200 хувь
(тэргүүн дэвтэр) МУТИС-ийн хэвлэлийн газар

Газрын хэвлийн геометр (хоёр 2004 он, 20.4 х.х, 200 хувь

2 дахь удаагийн шинэчлэн ШУТИС-ийн Сурах бичиг,

найруулсан хэвлэл) хэвлэлийн төв

3 Маркшейдерийн ажил (тэргүүн 2004 он, 22 х.х, 500 хувь
дэвтэр) ШУТИС-ийн Сурах бичиг,
хэвлэлийн төв

4 Хэмжилтийн математик 2004 он, 8.5 х.х, 200 хувь
боловсруулалтын үндэс ШУТИС-ийн Сурах бичиг,
хэвлэлийн төв

5 Маркшейдерийн ажил (дэд 2005он, 22 х,х, 300 хувь
дэвтэр) ШУТИС-ийн Сурах бичиг,
хэвлэлийн төв

Маркшейдерийн ажлын 2005 он, 20 х.х, ШУТИС-ийн
6 нарийвчлалын математик Сурах бичиг, хэвлэлийн төв

шинжилгээ

Маркшейдерия 2009он, 12,5 х.х, 300 хувь А. В. Загибалов
А.Л. Охотин
7 Математический анализ ШУТИС-ийн Сурах бичиг,

точности маркшейдерских работ хэвлэлийн төв

В.И.Городниченко

8 Уул уурхайн ажлын үндэс 2017он ШУТИС-ийн А.П.Дмитриев
хэвлэх үйлдвэр 30,7х.х П.Очирбат

Л.Пүрэв

228

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Лавлах материал (5)

1 Хүүхэд залуучуудын нэвтэрхий 1986он, Москва, Прогресс Л.Түдэв, бусад
толь II хэвлэлийн газар

Инженерийн лавлах №5 17-р 2005он, 5.9 х.х, “Соёмбо С.Цэдэндорж,
2 бүлэг. Газрын хэвлийн геометр принтинг” хэвлэх үйлдвэр, бусад
601-671х, 500 хувь
ба ил уурхайн маркшейдер

Инженерийн лавлах №6 (Далд

3 уурхайн маркшейдерийн ажил, УБ. 2007 он, 6.0 х.х, 415-487х, Б.Лайхансүрэн,
уулын чулуулгийн шилжилт бусад

хөдөлгөөн)

Инженерийн лавлах №8

(25.5-р дэд бүлэг. Уул

4 уурхайн үйлдвэрийн геологи, УБ. 2012 он, 525-551х

маркшейдерийн ажлын зохион

байгуулалт, удирдлага)

А.А.Белинкиний Монголд хийсэн

өдрийн тэмдэглэл буюу монгол УБ 2017он, “Арвай принт” 100

5 улсын нүүрсний салбарын х.х

хөгжлийн 1971-2015 оны үеийн

түүхэн товчоон

Гарын авлага (5)

Товхимол (8)

Нэг сэдэвт бүтээл (1)

Эрдэм шинжилгээ, төслийн ажлын тайлан (15)

Эрдэм шинжилгээний өгүүллүүд (92)
Гадаад хэл дээр нийтлүүлсэн бүтээл (19)

1 Сегодняшный и будуший “Бага- Өнөө ирээдүйн Багануурын
Нур” номын 42-43х, 1989 он.

Feasibility Study Report on D.Batjargal,
2 Technical Renovation of Domestic 1998он, Ulaanbaatar. L.Purev

Coal Mines

Нормирование полноты и 2005 он, 9.2 х.х. 100 хувь
3 качества выемки руды на ШУТИС – ийн хэвлэлийн газар

карьерах

Разработка методических

4 положе-ний по нормированнию 2005 он, 9.2 хх УУС-ийн
планированию и учёту потерь дотоод хэвлэл
и разубошивания при открытой

добыче руд

5 Топливный гигант Монголии “Новости Монголии” сонин
№77, 1980 он.

6 Яркое воплошение “Новости Монголии” сонин
социалистической интеграции №69, 1980 он.

7 Багануур-Новый Журнал СЭВ № 23, стр. 49-51,
промышленный центр МНР 1983 г, Москва

229

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

8 Прогнозирование потери угля “Маркшейдерийн ажлын
на разрезах хөгжлийн чиг хандлага XXI
зуунд”, 2004 он, 115-125х

Proceedings of XII International

9 Исследование потери угля при congress of international society
открытом пособе добычи for mine surveying, uxing-

Beijing, China, 2004

Preparation of specialists Proceedings of XII international

10 in mining surveying work in congress of international society Ch.Altantsetseg
Mongolia and direction of its for mine surveying, Fuxing

change in new economic situation Beijing, China, 2004

Г. Информативность УУХ-ийн Эрдэм шинжилгээний
бичиг, Улаанбаатар, 2005,№6. Г.Уранбайгаль
11 опробования руд и с. 36-45
изменчивость свойств

месторождения.

12 Исследования и разработка Автореферат на соискание
обоснования нормативов потерь учённой степени к.т.к. 2002.с.
угля при открытом способе 20
добычи. Автореферат дисс.

Геологические и горно-

технические условия Proceedings of ISM
International congress,
13 разработки месторождения Budapest, Hungary, 2007 Г.Уранбайгаль
Эрдэнэтийн-Овоо с позиций

потерь и разубоживания

побываемых руд

Proceedings of ISM

14 Coal sector of Mongolia International congress, D.Erdenetungalag

Budapest, Hungary, 2007

Результаты исследования

15 эксплутационных потерь угля Москва, 2008, ГИАБ, Д.Эрдэнэтунгалаг
на разрезах Монголии и их 153-164х

интерператация

Proceedings of XIY

16 Determination of initial and International congress of G.Uranbaigal,
secondary contamination international society for mine J.Bilguun
surveying, Sun sity, South

Africa, 2010

Geological background and

17 methods for the study of fracture XV international ISM Congress. 2013 year. Aachen
coal seams for coal produced and page 1321Proceeding Volume 2

lumpiness

Determining the direction and 2015 International Academik G.Uranbaigal
forum China Beijing 85-86х J.Bilguun E.Ajnai
18 fracture of Zaisan hill’s side rock
ШУТИС-ын эрдэм Л.Энхтөр
wall шинжилгээний бичиг, 2021 Э.Ажнай

Прогноз сдвижений и

деформаций массива горных

19 пород и земной поверхности
при пересечений тоннелями

метро неоднородных слоистых

пород с различной лотолоией

Өдөр тутамын хэвлэлд нийтэлүүлсэн бүтээлүүүд (28)

230

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Боловсруулж батлуулсан стандартууд (8)

1. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-1:2011
Зургийн төрөл ба иж бүрдэл

2. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-2:2011
Уул уурхайн график зураг гүйцэтгэх ерөнхий дүрэм

3. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-3:2011
Уул уурхайн обьектуудын элементүүдийг дүрслэх арга

4. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-4:2011
Томъёолсон тэмдэглэгээг гүйцэтгэх дүрэм

5. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-5:2011
Уурхайн үйлдвэрлэлийн талбайн газрын гадаргуугийн байр
байдлын зургийн томъёолсон тэмдэглэгээ

6. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-6:2011
Уулын малталтын томъёолсон тэмдэглэгээ

7. Уул уурхайн график зураг, бичиг баримт.
Уул уурхайн үйлдвэрлэл-техникийн зориулалттай обьектуудын MNS 6302-7:2011
зургийн томъёолсон тэмдэглэгээ

8. Уул уурхайн график зураг, бичиг баримт. MNS 6302-8:2011
Ашигт малтмалын биет ба түүний тогтоцын томъёолсон
тэмдэглэгээ

Шинэ бүтээл оновчтой санал (10)

№ Бүтээлийн нэр Он, сар, бүтээлийн дугаар Зохиогчид

1 Өрмийн хошуу РДМ 1988 он, патентын дугаар Д.Дондов А.Хайдав
564 Ж.Хишигт

2 Тэсрэх бодисын хольц бэлтгэх 1993 он, патентын дугаар Д.Дондов Ж.Жамъян

арга 787 Ж.Хишигт

3 Ойрын овоолго 1975 он, Улсын Д.Дондов
бүртгэлийн дугаар 1762

4 Чулуун карьерийн аж ахуй 1976 он, Улсын Д.Дондов Ж.Жамъян
бүртгэлийн дугаар 347

5 ЭКГ-4.6 экскаватораар 1983 он, Улсын Д.Дондов Р.Сундуй
тээвэрлэлтгүй хөрс хуулах схем бүртгэлийн дугаар 7507

6 Хүнсний ногоо тарих шилэн 1984 он, Улсын Д.Дондов
хүлэмж
бүртгэлийн дугаар 8299 Д.Насанбуян Х.Мулик

7 Нүүрснээс органик бодис гаргах 1985 он, Улсын Д.Дондов
З.Мангалжав
арга бүртгэлийн дугаар 10580 Б.Эрдэнэцэцэг

8 Нүүрс ачих цэг НАЦ-IY 1988 он, Улсын Д.Дондов Х.Мулик
бүртгэлийн дугаар 16972

9 Хөрсний чулуулгийг улирлын 1990 он, Улсын Д.Дондов
Д.Түмэннасан
хөлдөлтөөс хамгаалах технологи бүртгэлийн дугаар 20649

10 Хөрс хуулалтын талбайн хайргыг 1990 он, Улсын Д.Дондов А.Дамиран
үйлдвэрлэлд ашиглах бүртгэлийн дугаар 20032

231

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Орчуулгын бүтээл (1)

1 Монголын нүүрсний салбарын ил “Арвай принт” ХХК, Д.Дондов Р. Чүлтэм
товчоон 2018 он

Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ (12)

1 Ил уурхайд уулын ажлын төлөвлөгөө зохиох маркшейдерийн 2003 он. №2017
ажил (гарын авлага)

2 Газрын хэвлийн геометр (сурах бичиг) 2003 он. №1835

3 Ил уурхайн экотехнологийн үндэс (нэг сэдэвт бүтээл) 2003 он. №1836

4 Стереографийн тусгал (сурах бичиг) 2004 он. №2018

5 Газрын дор уулзах мөрөгцөгөөр нэвтрэх малталтуудын 2004 он. №2016
уулзалтын алдааг урьдчилан тооцох (гарын авлага)

6 Маркшейдерийн ажлыг гүйцэтгэх техникийн заавар, түүнд 2004 он. №2015
тавигдах шаардлага (гарын авлага)

7 Хэмжилтийн математик боловсруулалтын үндэс (сурах бичиг) 2004 он. №2020

8 Маркшейдерийн ажил (сурах бичиг) 2004 он. №2019

9 Маркшейдерийн ажил (дэд дэвтэр) (сурах бичиг) 2006 он. №2346

10 Маркшейдерийн ажил (Нарийвчлалын математик шинжилгээ) 2006 он. №2379
(сурах бичиг)

11 Нормирование полноты и качества выемки руды на карьерах 2006 он. №2410
(нэг сэдэвт бүтээл)

12 Уул уурхайн ажлын үндэс 2020 он. №

Нийт 226 Бүтээл.

232

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ГОМБОЖАВЫН ДОРЖ

Геоллоги уул уурхайн үйлдвэрийн яамны
1-р орлогч сайд асан,

Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан

Налайхын уурхайгаас Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар төрсөн нь:
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан
энэ салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан уурхайчид тэдгээрийн гэр
бүлийхэнд баярын мэндчилгээ хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 12-р тогтоолоор Налайхын уурхайг
улсын болгосноор тус салбарын үүсэлийн шинэ тоолол 1922 оны 12-р сарын
25-ны өдрөөс эхлэн эдүгээ 100 жил боллоо.

Тэр үед Налайхын нүүрсний ордоос жилд 81 тн нүүрс гар аргаар олборлон
Улаанбаатар хотод ердийн хөсгөөр хүргэж байсан тухай тэмдэглэгдсэн байдаг.
Нийслэл хотыг түлшээр хангах үүднээс Зөвлөлтийн мэргэжилтний тусламжаар
жижиг налуу уурхайнуудыг байгуулж, гүн биш малталтуудыг мод, банзаар
бэхэлгээ хийж, газар доорх зөөвөр тээвэрт эхний үед ердийн хөсөг, морины
хүчийг ашиглаж улмаар механикжуулан 1940 он гэхэд 10-аад уурхайтай, 400
гаруй уурхайчинтай, жилд нүүрс гаргалт нь 150000 тн-д хүрчээ.

Налайхын нүүрсний ордод геологийн судалгаа хийсний үндсэн дээр ЗХУ-ын
тусламжаар их уурхайг барьж байгуулан, 1958 онд ашиглалтанд оруулснаар,
нүүрс олборлолтын ажил шинэ шатанд гарчээ.

Нийслэл хотыг, аж үйлдвэрийн комбинатыг цахилгаан, дулаан, уураар
хангах зориулалтаар 1-р цахилгаан станц баригдан, өргөтгөгдөж, түүнтэй
уялдан Налайхын нүүрсийг хот руу татах 42 км урттай нарийн төмөр замыг
барьж байгуулан 1938 онд ашиглалтанд оруулсан нь хотын хэрэгцээг хангахад
том алхам болжээ.

Налайх Улаанбаатарыг холбосон Нарийн төмөр замын газар нь нүүрсийг
тээвэрлэн, зөөхөд зориулагдсан (паравоз) вагон депотой, засвар механикийн
газартай, поездын зөрлөг нүүрс буулгалт, борлуулалтанд зориулагдсан 6
станцтай, замын газрын захиргаа, төв диспетчерын албатай. (уг конторын
барилга нь Хан Уул дүүрэгт Орхон дээд сургуульд давхарлан өргөтгөл хийгдсэн
байдаг).

233

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэр диспетчерын алба нь замын дагуу станц бүртэй селекторын холбоогоор
холбогдсон холбооны шугамтай, ихэнх ажилтнуудаа хамруулсан тохилог орон
сууцтай, тээвэр борлуулалтын газар байв.

1952 онд Санхүү, эдийн засгийн техникумыг төгссөн намайг Аж
үйлдвэрийн яамны шийдвэрээр Нарийн төмөр замын газарт хуваарилж
тооцооны ня-бо, ахлах ба ерөнхий ня-богоор, дараа нь мөн яамны шийдвэрээр
Налайхын уурхайн ерөнхий ня-богоор 4 жил, орлогч даргаар 1 жил ажиллаж
эхэлснээр миний ажил амьдрал уул уурхайн салбартай холбогдсон.

Намайг Нарийн төмөр замын газарт ажиллаж байхад газрын дарга нь
н.Лхаажав, ерөнхий инженер нь н.Нацагдорж,орлогч дарга нь н.Бэгзжав намын
хорооны дарга нь н.Мягмаржав, МХЗЭ-н хорооны дарга нь н.Цэвээндорж, ҮЭХ-
ны дарга нь н.Барви, ерөнхий нягтлан бодогч нь н.Базар, н.Намсрай нар байсан
нь миний анхны багш, халамжлан хүмүүжүүлэгч байсан юм.

Нарийн төмөр замын газар нь нүүрсний зөөвөр тээврийг гүйцэтгэх
зүтгүүрийн 10 гаруй паравозтой (одоо 1нь вокзалын ард, төмөр замын
зүтгүүрийн депогийн зүүн хойно үзэсгэлэнд тавигдсан) 10 орчим куб метрийн
багтаамжтай модон тэвш вагон 100 гаруйтай байсан.

Паравоз вагон депо, засвар
механикийн газар нь одоогийн
Ээрмэлийн үйлдвэрийн байгаа
талбайн орчим комбинатын станц
нэртэй, контор, орон сууцны (2-3
өрөөтэй, дулаалагатай 2 давхар
дүнзэн) барилгатай байв.

Одоогийн хүүхдийн ордны урд
олон салаа замтай, 2 талдаа нүүрс
буулгах тавцан вандантай, нүүрс
жижиглэн (голдуу шуудайгаар) борлуулах зориулалттай Сүхбаатарын станц
(худалдагч, буулгагч, харуул зэрэг 20гаруй ажилтантай) байсан.

Одоогийн Баянзүрх хүнсний захын урд хөмөгт төмрийн заводын станц,
нүүрс борлуулах контор байрладаг байв. Нүүрс борлуулах контор нь иргэдэд
жижиглэнгээр, 500 гаруй албан газарт нүүрс худалдаж, орлогын мөнгийг
хуримтлуулан Налайхын уурхайн дансанд оруулдаг газар байв.

Би энэ конторын ахлах нягтлан бодогчоор, замын газрын ерөнхий нягтлан
бодогчоор ажиллаж байгаад Аж үйлдвэрийн яамны шийдвэрээр 1956 онд
Налайхын уурхайн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон уурхайчдын дунд
орсон.

Налайхын их уурхай 1958 онд ашиглалтанд орсноор жижиг уурхайнуудын
гаргасан нүүрсийг их уурхайн тээх дамжлагад автосамасволаар татаж, өргөн
төмөр замын вагонд ачдаг болсноор жижиг уурхайнуудыг хооронд нь холбосон
мөн хоттой холбосон төмөр зам нь 1959-1960 онд татан буугдаж, ажиллагсад
нь өргөн төмөр замд шилжсэн.

234

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Замын шугамд ажиллаж надтай нэг байранд хамт амьдарч байсан
Дундговь аймгийн уугуул Д.Дашдорж УБ-ын зүтгүүрийн депод олон жил үр
бүтээлтэй ажиллан Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж одоо гавъяаныхаа
амралтаа эдэлж байгаа бөгөөд бид 2 хоорондоо холбоотой амьдарч байна.

Намайг 1956 онд Налайхад
очиход тус үйлдвэр нь
(МАХН-н 11-р их хурлын нэрэмжит,
Хөдөлмөрийн гавъяаны улаан
тугийн одонт, Налайхын нүүрсний
үйлдвэр гэсэн нэртэй байлаа)
10 гаруй жижиг налуу уурхайтай,
уурхайчдыг мал мах, хүнсний
зүйлээр ханган үйлчилдэг
хэрэгцээний хэлтэстэй, Хэрлэн
голын зүүн талын уулуудад
Г.Дорж, Д.Дашдорж 2016он бэхэлгээний мод бэлтгэдэг (100
гаруй ажилтантай) хэсэгтэй, мод
тээвэрлэдэг ачааны голдуу 50 гаруй машинтай, гарааштай, засвар механикийн
цехтэй, уурхай хоорондын тээвэр зөөврийг гүйцэтгэдэг 50 гаруй морин
тэрэгтэй,уурхайчдад гэрийн давхрага болон, аж ахуйн зүйлээр үйлчилдэг
аж ахуйн хэлтэстэй, 25 хүүхдийн цэцэрлэг, оройн 10 жилийн дунд сургууль
(захирал, хичээлийн эрхлэгч нар хавсран ажиллаж, үйлдвэрээс цалинждаг)
зэрэг нэгжүүдтэй 1000 гаруй ажилтантай үйлдвэр байв.

Үйлдвэрийн дарга нь урд нь нарийн төмөр замын газрын дарга байсан
н.Лхаажав (танил), ерөнхий инженер нь н.Заяа, орлогч дарга нь н.Дэндэв,
намын хорооны дарга нь н.Санжаа (урьд нь цэргийн улс төрийн газрын орлогч
дарга хурандаа цолтой байсан) нар байсан.

ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга нь н.Барви (танил) байсан бөгөөд тэдгээр
нь чадварлаг зохион байгуулагчид, эвтэй, шударга, үлгэр жишээ авахаар
ажилтанууд байсныг би их хүндэтгэдэг байв.

Ялангуяа намын хорооны дарга н.Санжаа гуай надтай ганцаарчлан
уулзаж зөвлөлтийн нэг уурхайн шилдэг нягтлан бодогчийн туршлагыг ”Горняк”
сэтгүүлээс орчуулан ярьж, ажил амьдралд зөвлөгөө өгч, дэмжлэг тусламж
үзүүлдэг байсан нь санаанаас гардаггүй юм.

н.Санжаа даргын даалгавраар нүүрсний өөрийн өртөг, хөдөлмөрийн
бүтээмж, зэрэг тайлан балансын эдийн засгийн үзүүлэлтээр үйлдвэрийн
захиргаа, уурхайнуудын инженер техникийн ажилтан, албан хаагчдад мэдээлэл
надаар хийлгэж, эдийн засгийн ойр зуурын мэдлэг олгоход чиглэгдсэн ажлыг
байнга зохиодог байв.

Төлөвлөгөөний хэлтсийн дарга н.Цэвэлмээ эдийн засагч, нягтлан бодогч
нарын хамт уурхай тус бүрт аж ахуйн дотоод тооцоо нэвтрүүлэх ажлыг зохион
байгуулсан. Тэгэхдээ 2 уурхайн захиргааг нэгтгэн цомхотгож, эд хөрөнгийг нь

235

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тоолон үнэлж, механик, комендат зэрэг эд харуцагчдад нь хүлээлгэн өгч, данс
бүртгэлд тусган, эхлэлтийн баланс хийлгээд, Налайхын банкинд уурхай бүрийн
нэр дээр данс нээлгэж, гаргасан нүүрсийг нь төлөвлөгөөт тооцооны үнээр
үнэлж, үйлдвэрийн агуулахуудаас авсан бэхэлгээний мод, тэсрэх материал,
сэлбэг хэрэгслэл зэргийн үнийг суутган тооцож, үлдсэн мөнгийг нь тус тусын
харилцах дансанд нь оруулж, сар бүр тайлан баланс гаргуулан, үр дүнгий нь
тооцуулдаг болсноор нүүрс гаргалтын хэмжээг зөв гаргах, бэхэлгээний модыг
малталтын өндөр, намд тохируулан сонгон авах, газар дээр тохируулан тайрч
бэлтгэх зэргээр тайрдас хаягдлыг борлуулан мөнгө олох, наряд бичилтийг
маркшейдерийн хэмжээний дагуу бичиж, цалин хөлсийг зөв бодох зэргээр олсон
хэмнэлтийн мөнгөөр ажилчидаа урамшуулах журам тогтоон хэрэгжүүслнээр
1957 онд үйлдвэрийн хэмжээгээр улсаас татаас авалгүйгээр 300000 орчим
төгрөгийн ашигтай ажиллаж байсан.

Налайхын үйлдвэр нь уул уурхайн бусад үйлдвэрүүдийг мэргэжлийн
боловсон хүчнээр хангахад чухал хувь нэмэр оруулж байв. (Шарын гол, Адуун
чулууны уурхайн дарга, Шарын голын уурхайн хэсгийн дарга нар нь Налайхаас
очсон хүмүүс байсныг би мэдэх юм).

ЗХУ-д уул уурхайн үйлдвэрийн байгуулалтын инженер мэргэжлээр дээд
сургууль дүүргэж Налайхын их уурхайн барилгын захиргаанд ажиллаж байсан
залуу инженер Ядамсүрэнгийн Гомбосүрэнг АҮЯ-ны сайдын тушаалаар
Налайхын уурхайн ерөнхий инженерээр томилж ажиллуулсан тэр үед бид хоёр
20 гаруй настай хамтран ажиллаж байв. (би орлогч даргын алба хашиж байсан).

Я.Гомбосүрэн нь АҮЯ-ны хэлтсийн дарга, улмаар уул уурхай эрхэлсэн
мэргэжлийн анхны орлогч сайдаар дэвшин ажиллаж улмаар нүүрсний
үйлдвэрийн нэгдлийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Налайхын
уурхайд нүүрс олборлолтын (ОМКТМ) гэсэн нэртэй иж бүрэн төхөөрөмжийг ЗХУ-
аас захиалан авч уурхайд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулснаар бэхэлгээний
мод, тэсрэх материалыг үлэмж хэмнэж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээд
зэргээр бүрдүүлсэн юм. Үүнийг хийлцсэн Налайхын уурхайн дарга У.Мавлет,
хэсгийн дарга н.Лувсанчоймбол, механик н.Дорж нарт төрийн соёрхол хүртээж
байсан.

Уг төхөөрөмжийн өндөр гидро даралтаар олборлолт урагшлахад,
ашигласан нүүрсийг нь авсан хэсгийн мөргөцгийн тааз нь нурж, лаав суулгалт
хийх шаардлагагүй болсон. Лаав суулгалтыг мэргэжлийн чадварлаг бэлтгэгдсэн
хүмүүсээр графикийн дагуу ерөнхий инженер удирдан хийлгэдэг. Энэ ажил нь
амь насанд аюултай, эрсдэл өндөртэй байдгийн хувьд зөвлөлтийн уурхайнууд
тэдгээр лаав суулгагчдад амжилттай хийсний төлөө нэмэлт урамшуулал өгдөг
уламжлалын дагуу манайх хүн бүрт тухайн үед нь 25 төгрөг өгдөг байв.

Я.Гомбосүрэн нь шинжлэх ухаан техникийн докторын зэргийг 1972 онд
хамгаалсан, манай салбарын анхны доктор бөгөөд Политехникийн дээд
сургууль, уул уурхайн дээд сургуульд багшлан үндэсний залуу инженер
техникийн мэргэжилтнүүдийг сурган бэлтгэж байгаад гавъяаныхаа амралтыг
эдлэж буй Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон,

236

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэргүүний уурхайчин, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр
шагнагдсан, уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн
юм. 80 гаруй насалсан бид уулзаж, Налайхын уурхайд ажиллаж амьдарч
байснаа хуучилж байдаг юм.

Уул уурхайн мэргэжлийн

инженер, техникчдийг эхний

үед ЗХУ болон социалист

орнуудад бэлтгэж байгаад, өндөр

мэргэжлийн багшлах боловсон

хүчин, эрдэмтэн мэргэжилтэнтэй

болж ШУТИС, Уул уурхайн дээд

сургууль болон, политехникум,

сургалтын төвүүдэд инженер

техникчдийг дотооддоо бэлтгэж,

салбарыг хөгжүүлэх боломж

нөхцлийг бүрдүүлснээр Эрдэнэт, Их уурхай байсан газар Г.Дорж,
Оюу толгой, Таван толгой, Бор- Я.Гомбосүрэн 2016 он
Өндөр, Багануур орон нутгийн

нүүрсний уурхайнууд, алтны уурхайнууд, жонш, төмөр, цайр зэрэг ашигт

малтмалыг олблорлон баяжуулдаг үйлдвэрүүд олноор байгуулагдаж, уул

уурхайн салбар нь улсын хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй

хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувь, экспортын бүтээгдэхүүний

90 гаруй хувийг эзэлсэн манай улсын эдийн засгийн гол тулгуур салбар болон

хөгжиж, эдүгээ 100 жилийн ойтоогоо золгож байна. Энэ салбарыг цаашид улам

хөгжүүлэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн үндэс, ард түмний

аж амьдралыг дээшлүүлэх гол хүчин зүйл болох сайхан ирээдүй харагдаж

байна.

Налайхын их уурхай баригдаж байх явцдаа ашиглалтын үед ажиллах
хүмүүсээ ЗХУ-ын ижил төстэй (Эрхүүгийн Черемхов) уурхайд дадлага, сургалт
хийлгэж бэлтгэсний дээр, цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан залуучуудаас
сайн дурын үндсэн дээр 2 удаа элсэлт авч 400 гаруй хүнд орон байр, ор
дэвсгэрээас эхлэн ойрын зуурын хэрэглэл үйлдвэрээс олгож, сургалт дадлага
хийлгээд, уурхайн хэсгүүдэд хуваарилан ажиллуулж байлаа.

Тэдгээр олгосон эд хөрөнгийг нь уурхайн хэсгийн комендант, нябо нарт
дансаар хүлээлгэн өгч, нэгдсэн бүртгэлийг үйлдвэрийн ерөнхий комендант,
аж ахуйн нябо нар хариуцдаг байсан бөгөөд ийм маягаар ажиллах хүчний
хангамжийг шийдэж байсан. Ажилчид уурхайн хэсгийн хооронд байнга шилжиж
хөдөлгөөн ихтэй байдаг учраас тухайн уурхайн хэсгийн нябо комендант нар эд
хөрөнгийн тооцоогоо барихад хүндрэлтэй байснаар 1959 оны жилийн эцсийн
тооллого, тооцоо бодолтоор 300 гаруй мянган төгрөгийн эд хөрөнгө дутагдаж,
бид учрыг нь олж чадалгүй хэрхэх талаар яамандаа асуудал тавьж байснаар
АҮЯ-наас хэд хэдэн нябо хянан шалгагчид нарын бүрэлдэхүүнтэй групп
ажиллуулж шалгуулсан боловч учир нь олдоогүй, группын дүгнэлтээр түүнийг

237

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

данснаас хассан болохыг би 1963 онд оюутан байхдаа сонссон.

Тэр үед сампингаас өөр техник хэрэгслэл байхгүй шахам байсны дээр
мэргэжлийн нягтлан бодогч ховор байсан, тухайлбал: Санхүүгийн техникум,
курс төгссөн орлогч нябо н.Далхаа их уурхайн ахлах нягтлан бодогч Ч.Лхагваа
(хожим ТЭХҮГЯ-ны бүртгэлийн хэлтсийн даргаар олон жил ажилласан),
материал ангийн ахлах нягтлан бодогч н.Цэдэн, тооцооны ангийн ахлах
нягтлан бодогч н.Сандуйжав (кинонд цахиур Төмөрийн рольд тоглож байсан)
нараас бусад нь практикаар ажилласан хүмүүс байсан бөгөөд ерөнхий
нябогийн удирдлагад ажилладаг нябо, данс хөтлөгч, кассын нярав зэрэг 72
ажилтанг мэргэжлийн удирдлагаар хангах, материал, цалин хөлсний тооцоо
тайланг гардан шалгахад их цаг зарцуулж, орой болтол, амралтын өдрүүдэд ч
ажилладаг байлаа.

Нам, эвлэлийн даалгавраар уурхайд орж, субботникоор хэд, хэдэн
ажиллахад 3-4 цаг ажиллаад ууц нуруу, үе мөчөөр өвдөх, агаарын дутагдал
зэргээс ядарч, тэр хүнд хүчир ажлын нөхцөлтэй биечлэн танилцаж, уурхайчид
тийм хүнд нөхцөлд ээлжиндээ 7 цаг ажиллаад сардаа авдаг цалин нь 1000
төгрөгнөөс дээш авдаг нь тийм ч олон биш байдаг байв. Тэгэхэд би 900 гаруй
төгрөг авч хэвийн нөхцөлд ажиллаж байгаагаа зүйрлэн илүү цагаар ажиллаж
байгаадаа харамсдаггүй харин ч биеэ дайчлан чармайдаг, тийм шаардлагыг
нягтлан бодогч нартаа тавьдаг байж билээ.

Уурхай бүрийн нябо нарт данс бүртгэлийг хөтлөх, тайлан гаргах аргыг заан
дадлагажуулах ажлыг өөрийн биеэр хариуцан гүйцэтгэж байсныг үйлдвэрийн
удирдлга өндөрөөр үнэлж, үйлдвэрийн сайчуулын хүндэт самбарт зураг тавих,
майн, улс хувьсгалын баяр, Октябрийн баяраар Сүхбаатарын талбайд болдог
баярын жагсаалд 50 гаруй уурхайчин оролцдогийн бүрэлдэхүүнд оруулж,
үйлдвэрийн одонтой тугийг бариулдаг байсан, УБ-т болдог томоохон баяр
ёслолын арга хэмжээнд оролцуулах зэргээр урамшуулж байлаа.

1957 оны 1-р сарын 25-ны өдөр Налайхын үйлдвэрийн 35 жилийн

ойн баярын хурал болж,

нам, засгийн удирдагчдаас

оролцон, уг хурал дээр УИХ-ын

тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга н.Хашганбай гэдэг хүн

УИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг

уншиж, уурхайчин Д.Даваажавыг

Хөдөлмөрийн баатар цолоор

шагнасаныг мэдээлэхэд хуралд

оролцогсод суудлаасаа босон

баяр хүргэж байсан нь саяхан

юм шиг л санагддаг. Олон хүн

шагнагдсан бөгөөд СнЗ-ийн

хүндэт үнэмлэх, МХЗЭ-ийн төв Уурхайн мөргөцөгт өрөмдлөг хийж байгаа нь
хорооны хүндэт үнэмлэхээр Хөдөлмөрийн баатар Д.Даваажав

238

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

намайг шагнаж байсныг би гардан авч баярлаж байсан.

Налайхын их уурхай 1958 оны эхээр ашиглалтанд орсноор 10 гаруй
жижиг налуу уурхайнуудаас гадна бэхэлгээний мод бэлтгэл, авто аж ахуй,
засвар механикийн газрын үйл ажилллагаа 2 дахин нэмэгдэж, тосгон бүхэлдээ
ашиглалтанд орж, орон сууц, аж ахуйн хэлтсийн ажиллагаа өргөжсөн, Налайхын
хэрэгцээний бүх барааг аймгуудын нэгэн адилаар төв бараа бааз болон бусад
нийлүүлэгчдээс шууд олгодог журмыг СнЗ-ийн тогтоолоор шийдвэрлэгдэж,
хэрэгцээний хэлтэс нь худалдан авах, худалдах бэлтгэлийг гүйцэтгэх болсон
зэргээр үйлдвэрийн хэмжээгээр 3000 гаруй ажиллагсадтай болж, захиргааг нь
Налайхын уурхайнуудыг удирдах газар болгон нэрлэж их уурхайн үйлчилгээний
комбинатад байрлах болсон.

Их уурхайн ахуй үйлчилгээний Налайхын уурхайнуудыг удирдах
комбинат удирдах зарим ажилтанууд 1958он

Тосгонд шилний үйлдвэр, түүний ажилчдын орон сууц, дунд сургууль,
сувилалын газар нэмэгдэж баригдаад 1959-1960 оны өвөл уурын зуухны хүчин
чадал хүрэлцээгүйн улмаас тосгон тэр чигээрээ хөлдөн аваарт орж, тэнд оршин
суугчид гэрүүдэд, уурхайн үйлчилгээний комбинатад хүртэл нүүж өвөлжсөн.

УБ хотын намын хороо АҮЯ-наас 1960 оны хавар намайг үйлдвэрийн аж
ахуй санхүү эрхэлсэн орлогч даргаар томилж, тосгоны аваарыг устган засах
үүргийг надад хаиуцуулсан тул 1960 оны хавар, зун, намрын 3 сард уг ажил
дээр захиалагчийн үүргийг хариуцан хийлгэж газар дорхи траншей, сууцны
барилгуудын дотор гаднах труба хоолой, радиаторыг бүрэн сольж дулаалах,
сууцны доторх будаг шохойн ажлыг шинэчлэн хийлгэв.

Уг сэргээн босголт, засварын ажлыг улсын барилгын хорооны харъяа
н.Бадрах даргатай Цахилгаан сан техник угсралтын нэгдсэн трестийн (ЦСТУНТ)
мэргэжлийн 100 гаруй хятад ажилчдын хүчээр 3 сар гаруй хугацаанд тасралтгүй
ажиллаж, уурын зуухыг өргөтгөн, худаг нэмж гарган, 10-р сард дулаан өгч,
уурхайн ажилчдыг орон сууцандаа эргэн орж, хэвийн амьдрах нөхцлийг нь
бүрдүүлсэн. Энэ бол надад аж ахуйн ажлын том сургамж болсон. Уг арга
хэмжээнд одоогийн ханшаар 2 тэрбум гаруй төгрөг зарцуулсныг СнЗ-ийн нөөц
хөрөнгөнөөс санхүүжүүлсэн.

239

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, Совмонгол металлын жонш, гянт болдын
үйлдвэрүүд монголын талд ирж, Геологи, уул уурхайн яамыг шинээр байгуулан,
1-2 жил ажиллуулаад татан буулгаж, уул уурхайн үйлдвэрүүд нь АҮЯ-нд
хаъяалагдах болов.

1961 оны 7-р сард намайг АҮЯ-ны Санхүүгийн хэлтэст мэргэжилтнээр
томилсон тул жил гаруй ажиллаад ЗХУ-д дээд сургуульд явуулахад яамны
хэлтсийн дарга н.Ишдорж, н.Цэвээн, орлогч сайд Б.Жамъяан, Ц.Гүрбадам нар
дэмжиж сайд П.Дамдин Ленинград хотын Целлюз цаасны үйлдвэрийн дээд
сургуульд инженер-эдийн засгийн мэргэжлээр суралцах эрхийн бичиг надад
гардуулж билээ.

10 жилийн өмнө техникум төгссөн, 7 жилийн боловсролтой надад
суралцахад хүнд байсан боловч, удирдлагын хамт олны итгэлийг биелүүлэхээр
шамдан суралцаж, Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд шилжин
ирж 1967 онд аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр сургуулиа амжилттай
төгсөж эх орондоо ирэв.

Сургуулиа төгсөж ирээд АҮЯ-ны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст
хүнд үйлдвэрийн салбар хариуцсан (уул уурхай, эрчим хүч) мэргэжилтнээр
томилогдон ажиллаж байтал яам зохион байгуулалтанд өөрчлөлт орж, Түлш,
эрчим хүчний үйлдвэр, Геологийн яаманд (ТЭХҮГЯ) Төлөвлөгөө, эдийн засгийн
хэлтсийн даргаар 6 жил, эдийн засаг эрхэлсэн орлогч сайдаар 2 жил, Геологи,
уул уурхайн үйлдвэрийн яамны (ГУУҮЯ) нэгдүгээр орлогч сайдын ажлыг 8 жил
хашиж, уул уурхайн салбартайгаа шууд холбоотой ажиллав.

Яаманд ажиллаж байхдаа Их хайрханы гянт болдын уурхайд томилолтоор
очиж газрын гүнд олборлолт хийдэг, баяжуулалтын технологитой анх танилцсан
юм.

Нүүрсний уурхайнуудын

олборлож буй нүүрсэнд

илч харгалзсан үнэ тогтоох,

нүүрсний үйлдвэрийн нэгдлийг

бүхэлд нь аж ахуйн тооцоон

дээр ажиллуулах, эдийн

засгийн урамшуулалын

шинэ сиситемд шилжүүлэх,

тухайлбал, Шарын голын илч

өндөртэй нүүснээс ялгаварт

төлбөр тогтоон, Налайх мэтийн

алдагдалтай үйлдвэрүүдийн

алдагдлыг дотооддоо нөхөх

зэрэг ажлыг зохион байгуулж Бэрхийн уурхайн өргөтгөлийнг ашиглалтанд
оруулахад болсон уурхайчдын цуглаан 1974 он
байсан нь үр дүнд хүрсэн.

Бэрхийн уурхайд ЗХУ-ын тусламжаар хийсэн өргөтгөлийг хүлээн авах
ажлын комиссыг ахалж комиссын нарийн бичгийн даргаар нь тус яамны Техник
ашиглалт, механикжуулалтын хэлтсийн дарга, ерөнхий инженер Н.Төмөртогоо

240

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ажиллаж байсны дээр Бэрх, Модотын цагаан тугалганы үйлдвэрийн ажлыг
шалган зааварлах ажлыг хамтран хийж байв. Бүрэнцогтын уулын үйлдвэрт очиж,
олборлолт баяжуулалтын ажилтай танилцаж байсны гадна Налайхын уурхайн
газар дорхи ажлыг биечлэн үзэж, баруун жигүүрийн давхрага хоорондын гезинк,
шатаар өгсөхөд бага шиг горхины дайтай ус тааралдаж, ямар их хүнд байдгийг
биеэр мэдэж сандарч явсан. Их уурхайн газар доор галын олон цэг байсан юм
билээ. Мөн Налайхын уурхайн дарга н.Сандуйжав өөрчлөгдөн н.Барьни гуайд
(орлогч сайд байсан) ажлыг нь хүлээлцүүлэх комиссыг авч очиж, газар дор
орж ажилтай нь танилцаж, Шарын гол, Баянтээг, Сайхан овоо, Адуун чулууны
уурхай зэрэг үйлдвэрүүдэд томилолтоор ажиллаж байв.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан Монголсовцветмет нэгдэл, Эрдэнэтийн
уулын баяжуулах үйлдвэрийн зөвлөлийн гишүүнээр 1973-1983 онд ажиллаж,
үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхэд санхүү, эдийн засгийн хувиар санал
зөвлөмжөө оруулдаг байсан. Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтанд орох анхны
жилд их хэмжээний хөрөнгө ашиглалтанд орж баяжуулалтын нэг секц ажиллах
нөхцөлд үйлдвэрийг алдагдалгүй ажиллуулах асуудлыг боловсруулах ажлын
хэсгийг надад хариуцуулж, Сангийн яам, Гадаадтай эдийн засгийн талаар
харилцах улсын хороо зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч, ЗХУ-ын мөн
холбогдох байгууллагуудтай хэлэлцэн тохиролцохыг Намын төв хороо, СнЗ-
өөс өгсөн даалгаврыг биелүүлсэн юм.

Тэр үед ЗХУ болон манай улс Хятад улс хоорондын харьцаа төдийлөн
сайнгүй байснаас үүдэж ийм асуудал тавигдаж байсан.

Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссоос Баянхонгор
аймгийн нутагт алт олборлох хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг надад
хариуцуулсан бөгөөд 2 талаас орлогч сайд нараар удирдуулсан Ажлын хэсэг
хэд хэдэн удаа хэлэлцэн тохиролцож, хамтарсан үйлдвэр байгуулах тухай
засгийн газруудын хэлэлцээр байгуулагдан, үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

1974 онд Болгарын София хотод болсон ЭЗХТЗ-ийн нүүрсний аж
үйлдвэрийн байнгын комиссын хуралд оролцон (инженер н.Осорын хамт)
Таван толгойн нүүрсний ордыг ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудтай хамтран ашиглах,
цаашдаа кокс, химийн үйлдвэр байгуулах санал танилцуулахад ихэнх гишүүн
орнууд оролцох сонирхолоо илэрхийлж, ордын нарийвчилсан судалгааг хийж,
нөөцөө нарийвчлан тогтоохыг манай талаас хүссэн шийдвэр гарч байв.

Тэгснээр манайх Таван толгойд геологийн томоохон ангийг зохион байгуулан
ажиллуулж, технологийн туршилт хийх сорьцыг ЗХУ-д явуулж байсан.

ЭЗХТЗ-ийн Химийн аж үйлдвэрийн байнгын комисст намайг улсаа төлөөлөн
оролцуулж, Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглах, бордооны үйлдвэр
байгуулах талаар саналаа оруулан хэлэлцүүлтэл ихэнх орон нааштай хандаж,
тэр чиглэлийн мэргэжлийн 18 хүнийг сарын хугацаагаар монгол ирүүлж, газар
дээр нь ажиллуулан (манай талаас орлогч сайд З.Барасаар удирдуулсан хэсэг)
орд руу төмөр зам тавих, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг
Эрдэнэтээс татах трассыг сонгон тоймолж, шар фосфор бордооны үйлдвэр

241

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

барьж байгуулах, түүнд 4 тэрбум шилжих рубль шаардлагатай гэсэн томоохон
баримт бичиг боловсруулагдан ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудад хүргүүлсэн юм.
Гэтэл Хөвсгөлийн ордыг ашиглах нь Хөвсгөл болон Байгаль нуурын экологид
муу нөлөөтэй гэж манай болон зөвлөлтийн эрдэмтэд сэтгүүлчид татгалзсан
мэдээллийг нийтэлснээс болж уг ордын хайгуулыг хийх ЗХУ-ын геологийн
эксдедицийг Хөвсгөлийн төвийн хойд хэсэг дахь Бүрэн хааны ордод ажиллуулж,
уг асуудал дахин яригдаагүй өнөөг хүрч байна.

Яаманд ажиллаж байхдаа сайд М.Пэлжээ, Ч.Хурц, орлогч сайд П.Очирбат,
Д.Ренчинханд, хэлтсийн дарга М.Дамдинсүрэн, У.Мавлет, А.Баасанжав,
Т.Балжинням, Ц.Нямбуу, Ч.Батаа, Н.Цэндсүрэн, Н.Дашдорж, эдийн засагч
н.Батмөнх, н.Цэдэндамба, н.Батлантуу, н.Гомбо, Ч.Дорж, н.Халзанбанди нартай
уул уурхайн холбогдолтой тооцоо судалгаа хийх, дүрэм, заавар боловсруулах
ажилд тэдний баялаг туршлага, мэдлэгээс байнга суралцан, тэднийг түшиглэн
хамтран ажиллаж байсандаа туйлын их баяртай байдаг юм.

Ардчилсан хувьсгал ялсны дараах жилүүдэд Монгол-Чехословакийн
хамтарсан үйлдвэрт дэд захирал, Монголсовцветмет нэгдэлд ерөнхий нягтлан
бодогч зэрэг ажлыг хийж байгаад эрүүл мэндийн улмаас уг ажлыг Чимэдийн
Батаад өгсөн юм.

Ч.Батаа нь нягтлан бодогчийн мэргэжлээрээ геологийн салбараас
хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын
санхүү бүртгэлийн өндөр мэдлэг, туршлагатай, Монгол Зөвлөлтийн хамтарсан
үйлдвэрт ревизионный комисст хянан шалгагчаар ажиллаж, яамны хэлтсийн
даргаар дэвшин хамт ажиллаж байсан. Түүнийг сайн мэдэхийн хувьд түүнийг
4-р цахилгаан станцын санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхад
нь ярилцаж санал тавьж, тохиролцон Монголросцветмет нэгдлийн ерөнхий
нягтлан бодогчоор томилж, ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй гар нийлэн
ажиллаж нэгдлийн үйл ажиллагааг сайжруулан эрчимжүүлэхэд үнэтэй хувь
нэмэр оруулсан юм. Ер нь Ч.Батаа нь хаана ч ажилласан бүртгэл тооцоог
сайжруулах, өмч хөрөнгийг хямгадан хамгаалах,байгууллагын санхүү хөрөнгийн
чадварыг сайжруулахын төлөө байнга шинийг санаачлан хэрэгжүүлдэг, улсын
санхүүгийн тэргүүн дээд өргөмжлөлтэй санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан,
статистик бүртгэлийн тэргүүний ажилтан цолтой хүн юм.

Ийнхүү хөдөлмөрийн баатар Д.Даваажаваас эхлэн ажил хөдөлмөрөөрөө
шалгарсан хөдөлмөрийн баатар, гавъаят уурхайчин хамт олноо хошуучлан,
ажилчин ангиа манлайлж байгаа, тэдэнтэй хамтран ажилладаг байгууллага,
нийт хүмүүст 100 жилийн ойн мэндийг дахин хүргэж эрүүл энх, ажлын өндөр
амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

242

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧУЛУУНЫ ДҮҮЖИЙ

Доктор, профессор, Монгол Улсын
зөвлөх инженер

Чинос овогт Чулууны Дүүжий Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын нутаг
“Хөх тал” хэмээх газар аргын тоололын 1953 он, билгийн тоололын 16 жарны
харагчин усан могой жил мэндэлсэн.

1971-1976 онд МУИС-ийг уул уурхайн технологи инженер мэргэжлээр
төгссөн. 1988-1990 онд Москвагийн дипломатын академийг дүүргэсэн. Олон
улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр мэргэшсэн. 1988 онд техникийн
шинжлэх ухааны докторын (PhD) зэрэг хамгаалсан, 2015 онд ШУТИС-ийн
профессор цол хүртсэн.

1976-1983 онд МУИС-ийн ПДС-д /Уул уурхайн тэнхимд/ багш, 1985-1988 онд
тэр үеийн Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловролын Улсын Хорооны
гадаад харилцааны хэлтсийн дарга, 1990-2003 онд ГХЯ-нд зөвлөх, 1996-1999
онд Засгийн газрын Гадаадын зээл, тусламжийн Албаны дарга- үндэсний
зохицуулагч, 2003-2013 онд нефть, нүүрс, хийн бүтээгдэхүүний шинжэлгээний
олон улсын хөндлөнгийн хяналтын лабротори “Сейболт”, “Амбер” компаниудад
ажиллаж байгаад 2016 оноос гавъяаны амралтаа эдэлсэн.

Хөх хот, Сэүл /6 сар/, Унгар, Австри улсуудад урт богино хугацаагаар
дипломат алба хашиж байсан.

1995 онд мэргэжил нэгт нөхдийн хамт “Уул уурхайн үндэсний Ассоциаци”
гэдэг мэргэжлийн олон нийтийн байгууллагыг санаачлан, үндэслэн байгуулж,
анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон 2000 он хүртэл ажилласан, 2007 онд
байгуулагдсан “Уул уурхайн Танхим” гэдэг олон нийтийн байгууллагын
ерөнхийлөгчөөр 4 жил ажилласан.

“Хөдөлмөр хамгаалал”, “Уурхайн агаажуулалт”, “Уурхайн агааржуулалтын
төслийн тооцооны үндэс” гэсэн нэртэй их, дээд сургуулийн оюутнуудад
зориулсан сурах бичиг, гарын авалга, “Нүүрс шингэрүүлэх процесийн үндэс”,
“Нефть, хийн хими технологийн үндэс”, “Уул уурхайн лавлах” /хамтын бүтээл/
мэргэжлийн номуудыг бүтээж хэвлүүлсэн. Уул уурхайн мэргэжлийн оюутны
төгсөлтийн дипломын ажил, магистрын дипломын ажил мөн докторын зэрэг

243

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

горилсон эрдэм шинжэлгээний ажил удирдаж хамгаалуулсан.
Монголын уул уурхайн салбар хөгжиж байна гэж би хувьдаа үздэг. Энд

элдэв тайлбар хэрэггүй, ард нийтээрээ мэддэг, ашиг тусыг нь хүртдэг ийм л нэг
хүртээл ихтэй салбарын нэг. Магтан дуулдаг нь ч бий, матдаг, эсэргүүцдэг нь ч
бий. Ялангуяа хууль, эрх зүйн талд нь боловсронгуй болгомоор зүйл бий бий.

1990-ээд оноос хойш нилээд хэсэг хугацаанд салбарын бүтэц тогтворгүй
болж, яамыг нь татан буулгаж өөр салбарын хавсрага маягтай “жанжин штаб”-
гүй болгож, салбар эзгүйтэж, мэргэжлийн биш нам, улс төрийн чиглэлийн хүмүүс
болон мэргэшиж амжаагүй мэргэжилтнүүд олноор гол нэгж, салбар, үйлдвэрийг
удирдах төлөвтэй болсоныг сэрэмжлэн салбартаа, мэргэжилдээ үнэнч, элэг
нэгтэй хэсэг нөхөд өмнө өгүүлсэн мэргэжлийн олон нийтийн байгууллага болох
“Уул уурхайн үндэсний Ассоциаци”-г байгуулсан билээ. Энэ байгуулага үүргээ
ямар нэг хэмжээгээр гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр ч байгаа.

Их сургуульд багшаар ажиллаж байсан орь залуу насныхаа үед уурхайн
мэргэжлийн хоёр анги даан төгсгөж, олон арван инженерт хичээл зааж /өдөр,
орой, эчнээ/ Монгол Улсын нийт аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг
бэхжүүлэх үйлст бага боловч хувь нэмэр оруулждээ гэж насны хяр дээрээс
харж сууна даа.

Ангийн багшийг намын өргөтгөсөн хурлаар оруулж, ажлаас нь халах
хүртэл шийтгэл сануулж байсан нэг явдлыг эргэн санахад инээдэмтэй ч юм
шиг: ...миний даасан анги нэг удаа ЗХУКН-ын түүхийн хичээлд бараг нийтээрээ
бүдэрч 17 хувийн сурлагын амжилт үзүүлэв. Тэд энэ хичээлийг ойлгохгүйдээ
биш, мэргэжлийн бусад хичээлдээ илүү цаг зарж байсанд гол учир нь байв.
Ямар ч гэсэн даван туулж инженер болцгоосон, сайн ч мэргэжилтнүүд
болцгоосон. Хөөрхий, цөөнгүй оюутан энэ хичээлээр сургуулиасаа хасагдаж,
ухарч, тэрээр сайн, онц дүнтэй дипломын дүнгийн жагсаалтад ганцхан “дунд”
дүнтэй үнэлэгдэж төгсч байсан инженер ч байсан юм шүү.

Эдүгээ бидний дунд аж төрөн яваа ахмад үеийнхэн хийгээд тэнгэрийн
орондоо нэгэнт заларсан Монголын уул уурхайн салбарын үе үеийн удирдлага,
сайд, дарга, захирал, шинжлэх ухааны зүтгэлтнүүд нас биеэ, авъяас чадвараа,
эрдэм мэдлэгээ харамгүй зориулсан гайхалтай хүмүүс байсан билээ. Тэд энэ
сэнтийд “томилогдож, шагнагдаж” биш “шилэгдэж, шигшигдэж” очдог байсан.
Тэднийг мартаж үл болно.

Монголын уул уурхайн салбар мэргэжлийн “арми”-тайгаа, мэргэжлийн
яамтайгаа, салбарын шинжлэх ухаан боловсролын иж бүрэн бүтэцтэйгээ 100
“намар”-ыг үзээд явж байна. Хойч үеийн мэргэн дүү нарт энэхүү салбарыг найдаж
үлдээх нь дамжиггүй, цуцлын галыг дараагийн өртөөнд хүргэх хариуцлагатай
үүргийг умартаж үл болно.

Чинос Ч.Дүүжий. 2022.10.25

244

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ГАЛСАНГИЙН ЖАМСРАНДОРЖ

Доктор (Ph.D)

Чинаадан овгийн Г.Жамсрандорж нь 1951 онд Завхан аймгийн Ургамал
сумын нутагт төрсөн. 1975-1976 онд Дарханы геологи хайгуулын экспедицэд
геологич, 1987-1992 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм
шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1992-1994 онд Геологи, Эрдэс
Баялгийн яаманд газрын дарга, 1994-1998 онд “Овоот” ХХК-ийн дэд захирал,
захирал, 1998-2002 онд “Би Эйч Би минералс ХХК”–ийн ахлах геологич, 2002-
2007 онд “Геоминералс ХХК”-ийн захирал, 2007-2010 онд Хан Ресорсез ХХК-
ийн ерөнхий геологич, 2011 оны 2-р сарын 1-нээс “Вүүд ресорсез”, “Бурхан
Халдун”, “ТДЛБЧ” зэрэг ХХК-ийн зөвлөх геологичоор, 2017-2018 онд “Эрэл”
ХХК-д ахлах геологич, 2019 оноос Монполимет ХХК-д төслийн ахлагчаар
ажиллаж байна.

1988 онд Москва хотын Геологи, хайгуулын дээд сургуульд геологи эрдэс
судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Увсын Талын салаа, Завханы
Зүүн шувуун уул, Сэлэнгийн Өлөнт-Цамхаг, Билүүт, Заамарын Их тохойролын
зэрэг алтны шороон орд, Бэрх уулын алтны үндсэн орд, Хэнтийн Цагаан
чулуутын молибдени, Дорнодын ураны ордын хайгуулыг хийхэд биечлэн
оролцож нөөцийг нь тооцоолон Улсын ашигт малтмал болон Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж байсан. Өлөнт-Цамхаг, Заамарын
алтны бүлэг ордыг нээгчийн шагналыг албан ёсоор авчээ. Мөн Гацууртын алтны
үндсэн орд, Архангай аймгийн Өндөр–Улаан сумын нутагт орших Далтын уран,
Дорнод аймгийн Баяндун сумын Мардайн гол, Нэмэрийн уран зэрэг томоохон
ураны ордуудын нөөцийг тооцоолох ажлыг удирдан хийлгэжээ.

Г.Жамсрандорж 1994 оноос 2000 онд Оюу толгойн зэсийн ордыг нээсэн
анхны багийн гишүүнээр ажиллаж байсан, Монголын цөөхөн геологичдын нэг.
Тэрээр багийн ахлагч С.Диаков, багийн гишүүн С.Санждорж нарын хамт “Оюу
толгойн ордыг нээсэн тухай” номыг 2016 онд монгол хэлээр, 2018 онд АНУ-д
шинжлэх ухааны номыг хэвлэдэг, нэр хүндтэй хэвлэлийн газар болох ЭЛСЭВЭР
хэвлэлийн газарт англи хэлээр хэвлүүлж дэлхийн 10 том ордын нэг болох Оюу
толгойн ордыг нээсэн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн ач холбогдлыг дэлхийд

245

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн.
1994-1998 онд “Овоот” ХХК-ийн дэд захирал, захиралаар ажиллаж байхдаа

Монгол Улсад анх удаа Олон Овоотын алтны үндсэн ордод цианидаар алтны
хүдрийг нуруулдан уусгах аргыг нэвтрүүлж, үүгээрээ шинэ бүтээлийн 1370 тоот
гэрчилгээ авчээ.

1990-1991 онд Монгол Улсын 1:1000 000 масштабын ашигт малтмалын
зураг, 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алт” хөтөлбөр, 1997 ба 2017 оны
алт хөтөлбөрийн гүйцэтгэгчээр, 1992 онд Монгол Улсын 1:1000000 масштабын
геологийн зураг, 1994 онд Монгол Улсын цагаан алтны бүлгийн металлын
1:1000000 масштабын зураг, зохиоход оролцож байсан. Мөн хайгуулын ажлын
үр дүн, алт, цагаан алтны металлогены чиглэлээр 20 гаруй тайлан бичиж
Геологийн мэдээллийн төвд хүлээлгэн өгсөн нь геологи хайгуулын ажлын
чиглэлийг тогтоох, төсвийн хөрөнгө мөнгийг үр дүнтэй зарцуулахад чухал хувь
нэмэр болсон байна.

АНУ-ын эдийн засгийн геологичдын хэвлэл “News letter”, ЗХУ-ын “Геологич
и разведка” сэтгүүл, Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн 1993 оны
“Улаан ном”, БНХАУ-ын “Journal of East Chine University of Technology” сэтгүүл,
Монголын “Хайгуулчин”, “Шинжлэх ухаан амьдрал”, “Монголын геосудлаач”
зэрэг ном, сэтгүүлд Монгол орны алт, ураны металлогени, эрэл хайгуулын
аргачлалын сэдвээр 50 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн
байна. “Геологийн түгээмэл нэр томъёоны орос-монгол толь”, “Геологийн нэр
томъёоны орос-монгол-англи товч толь”, “Алт Эрдэнэ”, “Уран, Геологи, дэлхийн
улсуудын ураны нөөц, олборлолтын тойм”, “Эрэл, хайгуул, олборлолт”, “Оюу
толгойн ордыг нээсэн тухай”, “Монголын геодинамик, ураны металлогени”,
“Discovery Oyu Tolgoi, A Case Study of Mineral and Geological Exploration” зэрэг
10 гаруй ном бүтээл туурьвисан.

Г.Жамсрандорж геологи, уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого,
эрх зүйн бусад актуудыг боловсруулах, шинэчлэх, боловсронгуй болгоход
байнга анхаарч, энэ чиглэлийн ажилд төрийн болон төрийн бус байгууллагын
чиглэлээр байнга идэвхитэй оролцож байдаг нэгэн. Тэрээр 1994 оны “Ашигт
малтмалын хууль”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн захирамжаар 2013 оны 3-р сард байгуулсан “Эрдэс баялгийн
салбарт төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн,
Уул уурхайн Сайдын тушаалаар 2012 оны 11-р сард байгуулсан “Монгол
улсын хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал”-ыг боловсруулах
Ажлын хэсгийн гишүүн, “Монгол Улсын хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн
ангилал”-ыг шороон орд, зэсийн орд, цацраг идэвхит ашигт малтмалын
ордуудад хэрэглэх арга зүйн зөвлөмжүүдийг боловсруулах багийн ахлагчаар
ажиллаж, 2018-2019 онд ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн батлуулсан байна.

246

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЖИЖИГИЙН ЖАМЪЯН

Төрийн шагналт, Аж үйлдвэрийн
гавъяат ажилтан, доктор /Ph.D/

Би 1945 оны 12-р сарын 26-нд Ховд аймгийн Үенч сумын нутагт “Дэрстэйн
дугана-өтөг” гэдэг газар, далайн түвшинээс дээш 2400 метрийн өндөрт цагаан
сарын үеэр төрсөн. Бага насаа Алтайн сүрлэг уулсын дунд, мал сүрэгтэйгээ
хөөцөлдөж өссөн.

Үенч сумын бага сургууль, Булган сумын бүрэн бус дунд сургуульд мөн
Ховд хотод 1953-1963 онд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

ЗХУ-д дээд сургуульд 1963-1968 онд суралцаж “Ил уурхайн инженер
технологич” мэргэжил эзэмшсэн. Сургууль төгсч ирээд Шарын голын нүүрсний
уурхайд 1968-1981 онд ээлжийн мастер, уулын инженер, хэсгийн дарга, ерөнхий
технологич зэрэг албан тушаалд ажиллаж байгаад Багануурын нүүрсний
уурхайд 1981 оны 9-р сараас 1988 оны 9-р сар хүртэл ерөнхий инженер, Уул
уурхайн хүрээлэнд 1988-1991 онд орлогч захирал, зураг төслийн ерөнхий
инженер, “МОНМАГ” ХХК-ийн ерөнхий захиралаар 1991 оны 12-р сараас одоог
хүртэл ажиллаж байна.

ЗХУ-ын Скочинскийн институтэд 1982 онд мэргэжил дээшлүүлсэн. ОХУ-ын
Эрхүү хотын техникийн их сургууль, Москвагийн уул уурхайн дээд сургуульд
2013 оноос эчнээгээр суралцаж 2018 онд “Шинэлэг төрлийн тэсрэх бодис”
сэдвээр боловсролын доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалсан.

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, нүүрс ассоциацийн Удирдах
зөвлөлийн гишүүнээр 1995 оноос ажиллаж байгаад Тэсэлгээний ажил,
үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр 2012 оноос өнөөг хүртэл
ажиллаж байна. Тэсрэх бодисын үйлдвэрлэл, уул уурхайн салбарт нийт 15
шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Уул уурхайн
салбарт 54 жил ажиллах хугацаанд “Тэргүүний ажилчин залуу”, “Таван жилийн
гавьшгайч”, “Тэргүүний уурхайчин”, ЗХУ-ын “Слава шахтер”, “Олон улсын
оюуны өмчийн алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч”, “Алтан гадас одон”,
“Уурхайчдын алдарын одон”, “Монгол Улсын төрийн шагнал”, “Монгол Улсын
Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” зэрэг шагналаар шагнуулж олон түмнийхээ
итгэл, үнэлгээг авлаа.

247

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Шарын голын уурхайд 1978-1980 онд улсын төлөвлөгөө биелүүлэх,
нүүрсний мөрөгцөгт гарсан галыг унтраах гэж уурхай дээр өдөр, шөнөгүй
ажиллаж гүрийж явсан энэ хүнд он жилүүдэд гэр орны арын амьдралыг авч
явсан хайрт ээж Түмбаяр, хайрт хань Анарын Харнүдэн хоёртоо сэтгэлийн
гүнээс баярлаж хайрлаж явна.

Шарын голын уурхайд 1974 онд анхны энгийн тэсрэх бодис туршиж
эхэлсэнээс хойш Монголдоо Энгийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах
сэтгэл зорилгод хөтлөгдөж 1992 онд мэргэжил нэгт орос нөхөдтэйгээ хамтран
Багануурт анхны үйлдвэрийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулж ашиглалтад
оруулж байлаа.

Хүү Ж.Батмөнх, бизнесмен Т.Гантөмөр зэрэг олон залуучууд энэ ажил
үйлсийг маань үргэжлүүлж тэсрэх бодисын үйлдвэрүүд байгуулж уурхайнуудад
тэсэлгээний ажил үйлчилгээг үзүүлдэг бие даасан салбар болтлоо хөгжсөнийг
хэлэхэд бахархалтай сайхан байна.

Залуу үедээ захиж хэлэхэд:
1. Манай уул уурхай ялангуяа тэсэлгээний ажил үйлчилгээ их өндөр

эрсдэлтэй тул аливаа шийдвэрийг гаргахдаа тайван байж, яаралгүй
бодож байгаад шийдвэр гаргаж байгаарай. Яарч тэвдэж хэрхэвч
болохгүй шүү.
2. Байнга өөрийгөө боловсруулж, өндөр боловсролтой хүмүүстэй тогтмол
харьцаж ном хаялцаж бай.
3. Өөрөө эрүүл мэндийн боловсролтой байж өөрийнхөө эрүүл мэндийг
хамгаалж байгаарай.

248

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЦЭДЭЭГИЙН ЖАНЧИВ

Монгол Улсын Гавьяат уурхайчин,
Техникийн ухааны магистр, Монгол

Улсын Зөвлөх инженер

Бэсүд овогтой Цэдээгийн Жанчив Ховд аймаг, Чандмань суманд гал гахай
жилд төрсөн. Эхнэр Д.Чулуунцэцэг Ховд аймгийн Манхан сумын харъяат, МУИС-
ын эдийн засгийн ангийг бараа судлалын мэргэжлээр төгссөн. 4 хүүхэдтэй. Охин
Ж.Аръяабал хүүхдийн их эмч, хүү Ж.Өлзийхутаг их эмч, уулын инженер, охин
Ж.Номундарь эдийн засагч, охин Ж.Рэнцэнханд хууль, эрх зүйч мэргэжилтэй.
Үр хүүхдүүдийн маань үргэлжлэл болсон ач зээ, зээнцэрийн хамтаар амьдардаг.

Ц.Жанчив Ховд аймгийн 10 жилийн дунд сургуулийг 1966 онд, ЗСБНХУ-
ын Эрхүү хотын политехникийн дээд сургуулийг 1972 онд уулын цахилгааны
автоматикийн инженерийн мэргэжлээр дүүргэжээ. 1974 онд ЗСБНХУ-д уул
уурхайн аврах ангийн дээд курс, 1999 онд Политехникийн дээд сургуулийн
магистрын инженерийн анги, 2007 онд зөвлөх инженерийн сургалтад тус тус
суралцаж төгссөн.

1972-1974 онд ТЭХҮГҮЯамны уулын цэрэгжүүлсэн аврах ангид механикч,
1974-1980 онд Ерөнхий инженер, 1980 оноос 2012 оныг дуустал уулын
цэрэгжүүлсэн аврах ангийн дарга, уул уурхайн аврах албаны даргаар тус тус
ажилласан. 2014 онд уул уурхайн аврах албаны зөвлөх инженерээр ажиллаж
байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. 2016 оноос СС Монголиа ХХК,2020
оноос Пийс стийл групп ХХК ,2022 оноос Шувуун хар уул ХХК-д зөвлөхөөр
ажиллаж байна.

Ц.Жанчивын уул уурхайн салбарт он удаан жил ажиллаж, хөдөлмөрийн
өндөр амжилт гаргасныг үнэлж 2007 онд Монгол улсын гавъяат уурхайчин цол,
тэмдэг (ерөнхийлөгчийн 2007 оны 7-р сарын 9-ны өдрийн 165-р тоот зарлигаар),
1997 онд Алтан гадас одон, 1996 онд Олон улсын аврах албаны Алтан од
шагнал, 1987 онд Засгийн газрын хүндэт жуух, 1991, 2001, 2011, 2021 (2022)
онуудад Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медиалууд, 1984 онд
Тэргүүний уурхайчин цол тэмдэг болон Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн
яамны шагналуудаар удаа дараалан шагнаж байжээ.

249


Click to View FlipBook Version