МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
1996 онд Техникийн их сургуульд Уул уурхайн инженерийн сургуулийг бие
даалган байгуулах төслийг боловсруулж, сургуулийн захиргаа, удирдах зөвлөлд
оруулж шийдвэр гаргуулснаар 1997 онд Уул уурхайн тэнхим, Уул уурхайн
цахилгаан механикийн тэнхим, Геодезийн тэнхимтэй Уул уурхайн сургууль
байгуулагдсан.
1992 онд Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд
зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Уул уурхайн хүрээлэнтэй
хамтран зохион байгуулсан ба уг хуралд цаашид дотооддоо, ПДС-д уул
уурхайн чиглэлээр сургалт явуулах, шинээр нээх мэргэжлүүдийн талаар д-р
Г.Доржтой хамтран илтгэл бэлтгэж хэлэлцүүлсэн ба илтгэлд дэвшүүлсэн
зорилтууд эрдэмтэд, мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авч чадсан юм. Ингэснээр
манай хамт олон шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Уулын
баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас Ашигт малтмалын баяжуулалтын
мэргэжлийг шинээр нээж, сургалт явуулах шаардлагатай талаар ирүүлсэн
албан хүсэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч, сургалтын төлөвлөгөө боловсруулах,
мэргэжилтэн урьж ажиллуулах, монгол инженерүүдийн дундаас багш бэлтгэх
зэрэг асуудлуудыг шийдвэрлэв. Сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн ЗХУ-
ын уул уурхайн дээд сургуулиудын хөтөлбөрийн жишгээр боловсруулахад
Свердловскийн Уул уурхайн дээд сургууль, Донецкийн Политехникийн дээд
сургууль, Ленинградын болон Москвагийн Уул уурхайн дээд сургуулиудаас
ирүүлсэн материалыг суурь болгосон ба д-р М.Дамдинсүрэн, С.Гэрэлтуяа нар
энэхүү ажилд биечлэн оролцож байв. Эрдэнэтийн УБҮ-ийн Боловсон хүчний
хэлтсийн дарга Тогоочтой хамт Эрхүүгийн ПДС-д хүрэлцэн очиж, ректор проф.
С.Б.Леоновтой биечлэн уулзаж, мэргэжилтэн ирүүлэх талаар хүсэлт гаргасан
ба доцент Г.А.Баденикова томилогдон ирж, шинэ мэргэжлээр сургалт явуулах
олон талт ажилд идэвх зүтгэлтэй ажилласан. Эрдэс боловсруулалтын төвийн
захирал доктор М.Дамдинсүрэн төвөөсөө сургалтын инженер Л.Норовсүрэнг
томилон ирүүлж ажиллуулсан. Шинэ оюутнуудад мэргэжлийн удиртгал хичээлийг
тухайн үед ХБНГУ-д суралцаж төгссөн баяжуулагч инженер Я.Дашдондог
зааж байлаа. Шинэ мэргэжлийн анхны багш Л.Норовсүрэнгийн цалинг Эрдэс
боловсруулалтын төвөөс, Мэргэжилтэн Г.А.Бадениковагийн цалинг Эрдэнэтийн
УБҮ хариуцан санхүүжүүлж байв. Баяжуулалтын технологийн анхны багш
нар, мэргэжилтэн доцент Г.А.Баденикова хожим нь Эрдэнэтийн технологийн
сургуульд анхлан бэлтгэж эхэлсэн Ашигт малтмалын баяжуулалтын технологи
мэргэжлийн сургалтанд оролцож, үндэсний анхны баяжуулагч нарыг бэлтгэхэд
ихээхэн чармайлт гарган ажиллаж байлаа. Шинээр инженерийн мэргэжил нээж,
сургалтыг зохих хэмжээнд явуулна гэдэг амар хялбар ажил биш гэдгийг бидний
туулж өнгөрүүлсэн он жилүүд харуулдаг. Энэ үеэр орлогч сайдаар ажиллаж
байсан Д.Дондов маркшейдер инженерүүдийг бэлтгэхэд эрдэм мэдлэг, арвин
туршлагаа зориулахаар шийдэж, Геодезийн болон уул уурхайн тэнхимүүдийг
түшиглэн сургалтын бэлтгэл ажлуудыг хийснээр анхны элсэлт зарлагдаж
байлаа. Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р ангиас хэсэг оюутнуудыг
Уул уурхайн эдийн засаг, менежментийн мэргэжлээр сургалт явуулах ажлыг
450
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хариуцах үүргийг тэнхимийн эрхлэгч миний бие хүлээсэн. Эрхүүгийн Улс
ардын аж ажуйн дээд сургуулийг Уул уурхайн эдийн засаг, удирдлага, зохион
байгуулалтын мэргэжлээр төгссөн Ш.Халтар энэ мэргэжлийн анхны багшаар
ажиллаж эхэлсэн. Доктор Ж.Бямба-Юу, доктор П.Очирбат нар энэ мэргэжлийн
багш нараар ажиллах болсон нь бидний ажилд ихээхэн дэмжлэг болж байлаа.
Ийнхүү 1990 онд уул уурхайн чиглэлийн ганц тэнхим, хоёр мэргэжлээр сургалт
явуулж байсан бол 1997 онд Уул уурхайн сургууль бие даан байгуулагдах үед 6
мэргэжлээр сургалт явуулдаг болж өргөжсөн байлаа.
1990-1992 онд манай тэнхимийн багш нараас 7 нь өөрсдийн хүсэлтээр
өөр ажилд шилжсэн, 4 багш гадаадад аспирантурт суралцаж байсан тул багш
нар хүрэлцэхгүй, үлдсэн цөөн хэд нь ихээхэн ачаалалтай ажиллахаас өөр
аргагүй байлаа. Багш нар хүрэлцэхгүй, цагийн багш нар олж хичээл заалгах нь
төвөгтэй ажлын нэг байв. Тухайн үед надтай мөр зэрэгцэн ажиллаж, уул уурхайн
мэргэжилтэн бэлтгэх үндсэн голомт болж байсан тэнхимийнхээ уламжлалыг
хадгалж, хүнд үеийн ихээхэн ачаалалыг дааж гарсан гавьяатнууд болох
А.Хайдав, Ж.Цэвэгмид, Г.Дорж, Ц.Очир, Г.Сандагдорж, Ж.Бат, Д.Эрдэнэсүрэн,
Ц.Хадбаатар нартаа талархаж байдаг билээ.
Тэтгэврийн насанд хүрсэн хэдий ч өөрсдийн мэдлэг чадвараа оюутан,
магистрант, докторант нарын сургалт судалгааны ажилд болон залуу багш
нарын эрдэм чадлыг дээшлүүлэхэд 20 гаруй жил хичээл зүтгэл гарган
ажилласан Монголын уул уурхайн анхны эрдэмтэн проф. д-р Я.Гомбосүрэн,
Төрийн соёрхолт акад. проф. д-р П.Очирбат, дэд проф. д-р Ж.Бямба-юу, Аж
үйлдвэрийн гавьяат ажилтан д-р Д.Дондов нартаа гүн талархалтай байдаг
билээ. Эдгээр эрдэмтдийн бичиж туурвисан ном, сурах бичиг, нэг сэдэвт зохиол,
олон арван эрдэм судлалын туурвилууд нь салбарын мэргэжилтэн, судлаачид,
суралцагсдад үнэтэй бүтээл болон өвлөгдөж байна.
Бидний сургаж төгсгөсөн уул уурхайн инженер, магистр, докторууд энэ
цаг үеийн Монголын уул уурхайн үйлдвэрүүдийн олон талт үйл ажиллагааг
мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Уул уурхайн зонхилох
мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэж, салбарын үйлдвэрүүдийн хүн хүчний эрэлт
хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн амжилтад ШУТИС-ийн ГУУС, мэргэжлийн
салбарууд, эрдэмтэн багш нарын гавьяа оролцоо их билээ.
Эдүгээ манай шавь нараас арав гаруй хүн Монгол улсын аж үйлдвэрийн
гавьяат ажилтан, гавьяат уурхайчин, 30 шахам хүн докторын зэрэг хамгаалсан
байна. Алдар цолтой, эрдэм чадалтай инженер шавь нараараа багш нь бахархаж
явдаг.
Энэ цаг үеийн өнгөнд 100 жилийнхээ түүхийг бичиж яваа уул уурхайн салбар
Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар болж, түүний өнгө зүс болж яваа
мэргэжлийн өндөр ур чадвартай инженерүүд эрдсийн баялгийн үр өгөөжийг
дээшлүүлэх нарийн төвөгтэй ажил үйлст шинэ шинэ амжилт бүтээл гаргаж
байгаад ахмад инженер, багшийн хувьд баяртай байна.
451
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЦЭВЭГМЭДИЙН ЧИМЭД
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Өөлд овогт Цэвэгмидийн Чимэд миний бие нь 1945 онд Баянхонгор
аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Ам бүл 4. Эхнэр Д.Хандаа Шарын
голын уурхайд тооцооны нягтлан бодогчоор, том хүү Ч.Бат-Эрдэнэ нь уурхайн
нэгдсэн засварт цахилгаанчнаар, бага хүү Ч.Батбаяр маань аавынхаа
мэргэжлийг залгамжлан уурхайн Авто хүнд механизмын хэсэгт Белазын
жолооч, автогрейдерийн оператороор ажилласан. Миний гэр бүл үе дамжсан
уурхайчид юм.
Би Баянхонгор аймгийн Өлзийт сумын 7 жилийн дунд сургуулийг 1961 онд
төгсөж, 1964 онд Баянхонгор аймгийн ерөнхий дунд боловсролын сургууль,
1970 онд Шарын голын нүүрсний уурхайн сургууль курсыг БелАЗ-ын жолооч
мэргэжлээр, 1983 онд Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуулийг тус тус
төгссөн.
Уурхайн даргын 1965 оны 5-р сарын 5-ны өдрийн 161 тоот тушаалаар
Шарын голын нүүрсний уурхайн отвал хэсгийн уулын туслах ажилчнаар өөрийн
хүсэлтээр томилогдож “УУРХАЙЧИН” болсон түүхтэй.
Отвал хэсгийн уулын туслах ажилчин, эсковаторын туслах, эсковаторын
машинистаар 1965-1970 онд ажиллаж байгаад 1970 оны 9-р сараас тус уурхайн
Авто хүнд механизмын баазад КрАЗ, БелАЗ-ын жолоочоор ажиллан Шарын
голын нүүрсний уурхайд нийт 38 жил тасралтгүй ажилласан.
МАХН-ын XVIII, XIX, XX дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, МАХН-
ын XIX дүгээр их хурлаар МАХН-ын Төв Хорооны гишүүнээр, МҮЭ-ийн XI, XII,
XIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, МҮЭ-ийн XII дугаар их хурлаар МҮЭ-ийн
Төв зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож байлаа.
Мөн Дархан хотын МАХН-ын хурлын гишүүн, хотын депутатаар удаа, дараа
сонгогдон сум, орон нутаг, уурхайчдын төлөөлөл болон нам төрийн шийдвэрийг
гаргахад идэвхитэй оролцож явсан.
Шарын голын нүүрсний уурхай нь Монголын анхны ил уурхай юм. Энэ
уурхайд ажиллаж, хөдөлмөрлөж байсандаа би баярлаж, үргэлж бахархаж
явдаг. Тэр үед манай уурхай ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар
452
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
оруулж ирсэн хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, уурхайн том
оврын машин, механизмууд дээр Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр заалгуулган,
дадлагажин суралцаж, ажиллаж байснаас гадна гадаад, дотоодод их дээд
сургууль, техниккум, ТМС төгссөн олон залуучууд ирж, бидэнтэй мөр зэрэгцэн
ажиллаж байсан нь бас бидний нэгэн бахархал байлаа.
Уурхайн нүүрс гаргалтын төлөвлөгөө жилээс жилд нэмэгдэж, хоногт олон
тооны вагон ачих ба хөрс тээвэрлэж хүргэх ойрын отвал нээж, нүүрсний тааз
цэвэрлэгээнд ч мөн БелАЗ өөрөө буулгагч ашиглан, нүүрсэнд гал гарсан
тохиолдолд галтай нүүрсийг тээвэрлэж, холын отвалд зайлуулах, хоногт гурван
ээлж, ээлж тутамд арваас дээш тооны автомашин шугамд ажиллуулан нүүрс
дамжлагыг зогсоохгүйн тулд өндөр ачаалалтай ажилладаг байлаа. Зарим үед
үйлдвэр дээр хонон, өнжин ажиллана. Арай гэж гэртээ ирээд амарч байхад,
машингүй боллоо, гараарай гэж уулын диспетчерийн машин давхиад ирдэгсэн.
Ялангуяа өвлийн цагт ачаалал нэмэгдэж, ачих вагоны тоо нэмэгдэхийн зэрэгцээ
машин техникийн эвдрэл гэмтэл хэдийд ч гарсан бригадын хамт олныг дуудан
богино хугацаанд завсарлан ажлаа хэвийн явуулахын төлөө хүн бүр чармайн
ажилладаг байсан. Нэг машинд гурваас дөрвөн жолооч графикаар ажилладаг
байв. Сарын эцэст төлөвлөгөөг бүрэн биелүүлэхээр машин бригадаараа зүтгэнэ
дээ. Эхний үеийн БелАЗ-ууд Д-12/375 гэдэг хөдөлгүүртэй, хүч ихтэй байсан
боловч, тос масло их иддэг, хүйтэнд асдаггүй, хөдөлгүүрийн клапан амархан
сорогддог, хуурай кастертай, тусгай бакнаас насосоор хөдөлгүүрээ тосолдог,
өдөрт дундчаар 30-40 литр масло хэрэглэдэг байлаа. Трубка, шланг олон
залгаатай, хугарахгүй, тасрахгүй үе гэж байхгүй, нилээд бохир, машин доогуур
нэг ороод гарахад л тос болоод гарна даа. Зарим хүмүүс биднийг “ХӨДӨЛДӨГ
КОНЦЭ” ( өөрөөр хэлбэл хөдөлдөг буюу явдаг тосны алчуур) гэж шоолдогсон.
Манай уурхайн “Сургууль курс”-ыг төгсөн, жолооч мэргэжил эзэмшсэн
зарим залуучууд хэсэг ажиллаж байгаад л хаяад алга болчихно, сүүлд таарахад
энд, тэнд очоод сэнгэнэсэн сайхан ЗИЛ-130 барьчихаад бидэнд гайхуулаад
явдагсан. Бодвол уурхайн хүнд хүчир ажлаас халширдаг байсан биз ээ.
Гарааж №25-аас хойш машинуудын хөдөлгүүр өөрчлөгдөж, ЯМЗ-240
хөдөлгүүртэй болж, тос, масло бага иддэг болсноор бид ч цэвэрхэн хувцастай
явах болсон. Тухайн үед ЭШ-10/70, ЭШ-6/45, ЭКГ-8И, ЭКГ-4,6, ЭКГ-5А,
Белаз-540, 548, ДЭШ-250, Бульдозер ДЭТ-250, ВС-105, Думпкар вагон ТЭМ-2
илчит тэрэг зэрэг машин техникүүдээр уурхайн уулын ажлыг явуулж байлаа.
Бидний үед уурхайд үндсэн мөргөцөгт гал их гарна. Түүнийг зайлуулах,
унтраах нь их хүч, хөдөлмөр шаарддаг том ажил байлаа. Өөдтэй, өнгөтэй,
гайгүй гэсэн машин жолооч нараа тийш нь оруулна даа. Машин техникээ
шатаачихгүйн тулд угаалга, цэвэрлэгээ, рам дагасан тос, тоос, нүүрсийг маш
сайн цэвэрлэнэ, хусна. Гал ачихдаа кузовт эхний шанагаар ёроолд нь шороо
хийж, дараа нь галаа хийлгэнэ. Нэг дороо зогсож байгаад дүүрэн хийлгэж
болохгүй, шанаганы шүднээс унасан гал дугуй шатаадаг тул шанага ирэхээр
ухарч очиж ачуулна. Экскаватор шууд утгаж болохгүй, түргэн утгах юм бол гал
дүрэлзээд машин нөмрөөд авах тул маш удаан утгана. Дүүрэн гал ачуулчихаад
453
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
холын отвал руу давхиж явахад шөнийн цагт зам өдөр шиг гэрэлтдэгсэн. Отвалд
очоод буулгаж дуусаад нэг юм дотор уужирна даа. Ачаагаа буулгаад кузов дээр
шүлсээ хаяахад буцалж байх жишээтэй. Залуу байхад мөн ч зоригтой байж,
БелАЗ-аа шатаачихна гэдэг айдас бага л төрдөг байж, тэр их галыг зөөхөд
манай уурхайчин залуучууд нэг ч машин шатааж байсан түүх байхгүй. БелАЗ
машин нь ч сайхан техник шүү. Хурд хүч сайтай, жолоодоход хөнгөн зөөлөн,
богино зайд эргэж, тойрно, ямарч үед зам голохгүй, бүтээл сайтай техник ээ.
Манай уурхай жилдээ 1.0-2.0 сая тонн нүүрс гарган, 10.0 сая куб метр
хөрс хуулалт хийж, төвийн районы 50 гаруй хувь, Дархан, Сэлэнгэ болон
Улаанбаатар хотын II, III цахилгаан станц, Төв, Сэлэнгэ аймгуудын САА,
нэгдлүүдийг нүүрсээр ханган ажиллаж байлаа.
Манай хэсгийн хамт олонд хүнд хүчир, баяр баясгалантай үеүд олон таарч
байсан. Тэр хүнд хүчир үеүдийг хамтдаа туулсан нөхдийн минь дундаас олон
арван жолооч, техникийн ажилчид, үйлдвэр, сум, Дархан хотын аваргаар
тодорч, төрийн дээд одон медалиар шагнуулсан юм. Заримаас нь дурдвал
н.Лхамсүрэн гуай манай хэсгээс анхны Алтангадас одонгоор шагнагдаж,
Ж.Гэндэн, Л.Ноосой, М.Сүрэн, Б.Буянжаргал, О.Мягмар, П.Пүрэв-Очир гэх мэт
олон арван сайчууд манай хэсгээс төрөн гарсан юм.
Миний бие нь Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 1981 онд Бүгд
Найрамдах Монгол Ард Улсын “Хөдөлмөрийн Баатар” цол хүртэж байлаа. Мөн
жолооч О.Мягмар, бульдозерчин П.Пүрэв-Очир нарт Монгол Улсын Гавъяат
уурхайчин цол олгосноор манай Авто баазын хэсгээс нэг Хөдөлмөрийн баатар,
хоёр Гавъяат уурхайчин төрсөн нь бахархмаар, нэр төртэй уурхайн томоохон
хэсэг гэдгийг харуулж байна гэж би хувьдаа боддог.
Миний хөдөлмөрийг үнэлэн Шарын голын уурхайн “Хөдөлмөрийн аварга”-
аар 8 удаа, Дархан “Хотын хөдөлмөрийн аварга”-аар 3 удаа, ТЭХГУУЯ-
ны “Техник ашиглалтын аварга”-аар 3 удаа, V, VI, VII, VIII дугаар 5 жилийн
“Гавшгайч” цол тэмдгээр, ЗХУ-ын Нүүрсний Үйлдвэрийн Яамны “Шахтерская
Слава” I, II цол тэмдэг, “Тэргүүний Уурхайчин” цол, тэмдгээр 2 удаа, Засгийн
газрын “Хүндэт жуух бичиг”, “Хөдөлмөрийн Хүндэт” медалиар шагнагдснаас
гадна 1981 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол олгож “Сүхбаатарын
одон” болон ”Алтан соёмбо” медалиар мөн 2011 онд Дархан хотын “Хүндэт
иргэн” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан .
Бүр хожим нь уурхайн өргөтгөлөөр парк шинэчлэлт хийгдэн БНХАУ-ын
ТЕРЕКС, АНУ-ын САТ, Японы КОМАТЦУ үйлдвэрүүдийн машин механизм,
тоног төхөөрөмж орж ирэн, манай уурхайчин залуучууд чадварлаг эзэмшин
суралцснаар ажлын бүтээмж өндөр болсон. Манай уурхайд орчин үеийн өндөр
хүчин чадалтай машин, механизмууд орж ирснээр Шарын голын уурхайчин
залуучууд уг техникийг бүрэн эзэмшин сайн сурч, сүүлийн үеийн уул уурхайн
томоохон үйлдвэрүүдэд мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэн очиж,
манлайлан ажиллаж байгааг хараад ахмад уурхайчны хувьд “Шарын голын
уурхай маань уурхайчин залуу боловсон хүчин бэлтгэдэг томоохон сургууль юм
454
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
уу даа” гэж бодон Шарын голын нүүрсний уурхай болон үе үеийн уурхайчдаараа
бахархаж явдаг хүн дээ би.
Миний ажил амьдрал, миний бүхий л зүйл энэ сайхан Дархан хайрхан уул,
нөмөр нөөлөгтэй уурхайн минь хонхор, Шарын голын нийт уурхайчид, хэсгийн
хамт олны минь үр өгөөж, хайр хүндэтгэл гэж бодож, дотроо сүсэглэн залбирч
явдаг даа.
Залуу үеийнхэн маань УУРХАЙЧИН хэмээх эрхэм алдар хүндтэй нэр
хүндийг дааж, мэдлэг боловсролтой, эзэмшсэн мэргэжилдээ дадлагажин,
тэсвэр тэвчээртэй, бүтээлч сэтгэлгээтэй, ахмадууд биднийхээ дадлага туршлага
дээр суурилан Монголынхоо гал голомтыг үргэлж өнгөлөг, өөдрөг, дээшээ авч
явна гэж ахмад УУРХАЙЧИН ах нь итгэж явна.
Монголынхоо үе үеийн уурхайчид та бүхэндээ Монгол улсад уул уурхайн
салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажилд нь
амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ОРНЫ ГАЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ.
455
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ПУНЦАГИЙН ЧИМЭД
/Доктор, профессор/
Эгэл инженер, Ахмад уурхайчны дурсамж
Говь, тал, хангай хосолсон Хонгор нутгаас, түүний дотор түүхэн домогт
алдарт Заг, Байдрагийн сав дагуух бүх нутгаас XX зууны Монголын төр
нийгмийн нэрт зүтгэлтнүүд, аж ахуйн шилдэг удирдагчид, урлаг спортын олон
арван алдартнууд төрөн гарсан ба... тэд эдүгээ ч улс орныхоо хөгжил дэвшилд
үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэгвэл энэ нутгаас төрсөн... залуу насны
эрдэм, боловсрол, эрч хүчээ эх орныхоо уул уурхайн салбарын ирээдүй болсон
инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа...
буурал эрдэмтэн-эгэл инженерүүдийн ... нэг гэж би сэтгэл бардам байдаг билээ.
Миний бие 1938 онд Баянхонгор аймгийн Заг сумын нутаг болох Заг-
Байдрагийн голд төрж одоогоос 60 жилийн тэртээ 1962 онд тэр үеийн ЗХУ-ын
Москва хотын Уул уурхайн дээд сургуулийг цахилгаан-механикийн мэргэжлээр
төгсч ирсэн уул уурхайн инженерүүдийн нэг болжээ.
Бага залуу насандаа аав ээжийн гар дээр торнин өсч мал маллахын
зэрэгцээ техник ихээхэн сонирхдог байлаа. Зуны амралтаараа ах нартаа
туслаж морин станцад машин барих, трактор засварлах зэрэг ажлуудыг хийж
байв. Хичээл сургуульдаа идэвхи зүтгэлтэй суралцдаг байсан учир аймгийн
намын хорооны томилолтоор Улаанбаатар хотод ирж хотын соёлтой танилцан
нэг жил суралцаж 1957 онд 10 жилийн 2-р дунд сургуулийг амжилттай төгсөн
Москва хотын Уул уурхайн сургуульд хуваарилагдан явсан гэгээн дурсгалт
өдрүүд минь санагдсаар байна.
Уул уурхайн сургуульд 1957 онд очсон анхны өдрөөс орос хэлний
мэдлэгийн шалгалт өгсөн. Орос хэлний шалгалтанд тэнцсэн учир I курсийнхээ
хичээлд шамдан суралцлаа. I курсийн хичээлийн хаврын шалгалтын дараа
Донбассад уурхайн дадлагад явж жинхэнэ практиктай танилцаж эхэллээ. Мөн
үүнээс гадна метронд дадлагын ажлыг хийх зэргээр сургууль төгстлөө дадлага
хийсэн нь уурхайн нарийн мэргэжлийн ажлыг бие даан гүйцэтгэх ажлын багш
болох хүртлээ дэвшсэн гэж оюутан насны амьдралыг дурсмаар байдаг.
“П.Чимэд 1962 оноос Налайхын их уурхай, Зүүн баянгийн Нефтийн
үйлдвэр, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэрийн яамны зураг төслийн институт,
456
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Уул уурхайн хүрээлэнд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан.
“П.Чимэдийн инженер-эрдэм шинжилгээний үйл ажиллагаа нь Түлш, эрчим
хүчний салбартай нягт холбоотойгоор эхэлж тэрээр улсад ажиллах хугацаандаа
нүүрсний салбарыг хөгжүүлэх, залуу үеийг халамжлан уул уурхайн нарийн
мэргэжилд сургах, Нүүрсний салбарын ахмадын хорооны даргын сонгуульт
ажил хийж ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний эрүүл мэнд, нийгмийн
хамгааллыг сайжруулах, амжиргааг нь дээшлүүлэх зэрэгт хөдөлмөр бүтээлээ
зориулсан юм” гэж тухайн үеийн удирдах байгууллагын тодорхойлолтонд
дурьдсанд баярлаж явдаг нэгэн билээ.
Өөрийн оролцсон болон удирдсан зарим зураг төсөл, ажлаас дурьдвал
1967-1968 онд Хажуу-Улааны жоншны далд уурхайн цахилгаан хангамж, тоног
төхөөрөмжийн сонголт, засвар үйлчилгээний төсөл, 1969 онд Бэрхийн уурхайн
гүнзгийрүүлэлт, Модот, Нарантолгой, Сүжигтэй, Бороогийн уурхайн ТЭЗҮ-ийн
цахилгаан хангамж, 1970-1975 онд Баянхонгор, Хэнтий, Увс аймгийн дизель,
цахилгаан станцын хөргөлтийн системийн өргөтгөл, 1976-1980 онд Налайхын
их уурхайн шинэчлэлт, өргөтгөлийн “Кузбассгипрошахт” институттэй хамтарсан
төслийн цахилгаан хангамж, Их Хайрхан, Сайхан-Овоо, Тэвшийн говь,
Багануурын уурхайн 2-р хэсэг, Адуунчулууны уурхай, Шарын голын уурхайн ус
шүүрүүлэх далд уурхайн өргөтгөл, зэрэг нүүрсний болон хүдрийн, барилгын
материалын уурхай шинээр байгуулагдан өргөтгөл, шинэчлэлт хийгдсэн байна.
Миний бие Налайхын Их уурхайн өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөлд
тусгагдсан иж бүрэн механикжсан “ОМКТМ-10, “ОКП-100” төхөөрөмж, “ПКЗМ”
малталтын комбайныг уурхайн ажилд нэвтрүүлэн уулын тээврийн ажлыг
автоматжилагдсан урсган дамжуулах системд шилжүүлэх, нүүрсний зузаан
давхаргыг үечлэн ашиглах болон бусад объектыг ашиглалтанд оруулахад
биечлэн оролцсоноороо бахархдаг билээ. Энэ зураг төслийг үйлдвэрлэлд
нэвтрүүлснээр Налайхын Их уурхайн нүүрс олборлолт 1977 онд 808.3 мянган
тоннд хүргэж нүүрсний зузаан давхаргыг ашиглах системийг 5411-р лааванд анх
нэвтрүүлснээр нүүрсний хаягдлыг багасгах, нүүрс өөрөө шатахаас урьдчилан
хамгаалах зэргээр жилдээ 256.0-516.0 мянган төгрөгийн ашиг оруулсан юм.
“Далд уурхайн иж бүрэн механикжсан төхөөрөмжид усан эмульс хэрэглэх”,
“Нүүрсийг наалт, хөлдөөлтөөс хамгаалах арга”, “Уулын малталтаар материал
зөөх төхөөрөмж” зэрэг оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Эрдэм шинжилгээний бүтээлүүдээс дурьдвал, “Үйлдвэрлэлийн
ажиллагааны механикжуулалт, автоматжуулалт”, “Метаны үлдэгдэл хэмжээ ба
нүүрсний химийн аргачлалыг тодорхойлох”, “Олборлолтын технологийн
схемийн эдийн засгийн үр ашиг” зэрэг 10 гаруй бүтээл хийж хэвлүүлсэн.
Нүүрсний газарт ажиллаж байхдаа “Уурхайчин” амралт сувиллын газар,
“Ногооны фермерийн аж ахуй” гэсэн төслүүдийг боловсруулан хэрэгжүүлжээ.
Ахмадын хорооны дарга байхдаа “ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт,
үйлчилгээний тухай хуулийг үе шаттайгаар хэрэгжүүлж байв. Түүнчлэн
салбарын ахмадуудыг алдаршуулах, туршлага, сургамжийг нь сурталчилах
ажил хийж байв.
457
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Москва хотод 1962 онд Уул уурхайн сургууль төгссөнөөс хойш үйлдвэрлэл
дээр ажиллахын зэрэгцээ сурч боловсрохдоо байнга анхаарч 1972 онд
Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн
их сургууль, 1975 онд ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссын дэргэдэх Эдийн
засгийн сургууль, 1977 онд Намын дээд сургуулийн дэргэдэх удирдах ажилтны
мэргэжил дээшлүүлэх курс, 1985 онд МҮЭ-ийн Соёлын төвийн дэргэдэх
АТИС-ийн хуулийн факультет, 1990 онд ЗХУ-ын А.А.Скочинскийн нэрэмжит
Уул уурхайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эчнээ аспирантурт тус тус
суралцан төгссөн. Уул уурхайн цахилгаан- механикч мэргэжилтэй, Техникийн
ухааны доктор, Улс төрийн дээд боловсролтой, тэгээд залуучууддаа байнга
сурах мэдэх, судлан бүтээхэд тэмүүлж байгаарай, нас ахисан ч шантарч
болохгүй шүү гэж захьяа.
Би 1990 онд А.А.Скочинскийн нэрэмжит Уул уурхайн эрдэм шинжилгээний
хүрээлэнд аспирантаар суралцаж “Нүүрсний зузаан давхаргыг ашиглах
технологийг сайжруулах нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Г.Рэнцэндорж,
н.Шалхаан, С.Мангал гээд тоочвол дуусахгүй олон сайхан хүмүүстэй хамт
ажиллаж байснаа бас дурсмаар байна.
Миний өчүүхэн боловч насаараа зүтгэж ирсэн хөдөлмөрийг минь үнэлж
олон сайхан урамшуулал шагнал өгч байлаа. Үүнээс дурьдвал намайг “Алтан
гадас одон”, “Багшийн гавьяаны одон”-гоор тус тус шагнасан билээ.
Нас минь дээр гарчээ. Уншигч олон уурхайчиддаа уул уурхайн салбарын
100 жилийн ойн мэнд дэвшүүлж сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
458
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БАВУУГИЙН ЧИНЗОРИГ
Ашигт малтмалын баяжуулалтын
технологич инженер
Харчин овгийн Бавуу овогтой Чинзориг Булган хотод төрсөн. 2000
онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг “Ашигт малтмалын
баяжуулалтын технологи, инженер” мэргэжлээр төгссөн. 2001 онд “Ашигт
малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр, 2002 онд “Уул уурхайн
менежмент” мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан. 2011 онд
“Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа (Уул уурхайн компаниудын
жишээн дээр)” сэдвээр 2011 онд докторын зэрэг хамгаалсан. 2014 онд ШУТИС-
ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол хүртсэн. Мэргэжлээрээ
үйлдвэрлэл, боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна.
2000-2002 онд УУИС-д Сургалтын мастер, 2002 онд “Эрдэс холдинг” ХХК-д
Баяжуулагч инженер, 2003 онд “Эрдэнэт” УБҮ-т Тээрмийн машинист, 2013-
2014 онд ШУТИС-д Тамгын газрын дарга, УУИС-ийн дэд профессор, 2014-
2017 онд ШУТИС-ийн ГУУС-д Захирал, 2018 оноос Эрдэнэс үндэсний судалгаа
хөхгжлийн төв ХХК-д Зөвлөх, Төслийн удирдагч, 2017-оноос ШУТИС-ийн
ГУУС-д Профессороор тус тус ажиллаж байна.
Техник, технологийн залуу судлаачдын нийгэмлэгийг үүсгэн байгуулахад
оролцож, 2005-2009 онд УЗ-ийн гишүүн, 2009-2013 онд гүйцэтгэх захирал,
2013-2020 онд тэргүүн, Уул уурхайн салбарын залуучуудын холбоог үүсгэн
байгуулахад оролцож, 2006-2008 онд тэргүүн, “Тогтвортой хөгжлийн төлөөх
хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ-ыг үүсгэн байгуулахад оролцож,
2007-2015 онд удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажилласан.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоонд 1998-2014 онд гишүүн,
2014-2016 онд УЗ гишүүнээр сонгогдон, 2016 оноос Ерөнхийлөгчийн сонгуульт
ажлыг гүйцэтгэж байна.
Доктор, дэд проф. Б.Чинзориг нь тоосонцор алт, зэс молибдений хүдрийг
баяжуулах боломж, Монгол Улсын эрдэс баялгийн цогцолборын удирдлага
зохион байгуулалтын бүтцийн шинжилгээ, уул уурхайн тогтвортой хөгжпийн
чиглэлээр 50 гаруй илтгэл, өгүүлэл бичиж нийтлүүлсэн ба 10 гаруй эмхтгэл,
гарын авлага эрхлэн гаргасан. “Тогтвортой хөгжлийн дөрөв дэх хэмжигдэхүүний
459
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
онолын судалгаа” нэг сэдэвт бүтээл, “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс”
ном, Технологийн түвшний үнэлгээ, хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт,
зарчим зэрэг бүтээлүүдээр зохиогчийн эрх долоо, “Хүрэн нүүрснээс утаагүй
шахмал түлш бэлтгэх” ашигтай загвар нэгийг тус тус хамгаалсан.
“Тогтвортой хөгжлийн боловсрол” багшийн ном, Инженерийн лавлах-7,
8 зэрэг сурах бичгүүдэд хамтран зохиогчоор, академич П.Очирбатын
“Оюутолгой: эрт, эдүгээ, ирээдүй”, проф. Ж.Бямба-Юугийн “Манай эрдэмтэд”,
доктор Ц.Оюунцэцэгийн “Тоосонцор алт баяжуулах технологи” номууд,
“Баяжуулагч” сэтгүүл, “Хүрэл тогтоот” залуу эрдэмтэн судлаачдын олон улсын
хурлын эмхэтгэл, “Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурлын
эмхэтгэлийн редактораар тус тус ажиллаж байна.
Эрдсийг геотехнологийн аргаар боловсруулах, тогтвортой хөгжпийн
хөтөлбөрийг турших, тогтвортой хөгжлийн хичээлийн хөтөлбөр зохион
байгуулах, алтны шороон орд болон зэсийн ордын ТЭЗҮ, зэс цувималын
үйлдвэрлэлийн байгаль орчны нөлөөлөл, “Монгол Улсын үндэсний хөгжлийн
цогц бодлого” зэрэг 40 гаруй төсөл, судалгааны ажилд хариуцлагатай
гүйцэтгэгч, ахлах судлаач, судлаачаар оролцсон бол “Газрын ховор элемент,
ураны судалгаа”, “Уул уурхай –металлурги –химийн үйлдвэрлэлийн цогцолбор”
Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ, “Монгол ган цогцолбор 1” зэрэг 11
төслийн удирдагч, зөвлөхөөр ажиллажээ.
Мөн ОХУ-ын судлаачидтай хамтарсан БШУЯ-ны захиалгат “Эрдэс
түүхий эдийн цогцолборын үнэлгээний аргачлалыг тогтвортой хөгжлийн үзэл
баримтлалтай уялдуулан боловсруулах онолын судалгаа” төслийн ахлах
судлаач, БНХАУ-тай хамтарсан “Төмрийн уурхайн хаягдлаар шинэ төрлийн
дулаалгын материал бэлтгэх технологийн судалгаа” төслийн удирдагчаар
ажиллаж байна.
Түүний эрхэлсэн ажил, бүтээл туурвилыг үнэлж, “ЭБЭХЯамны жуух бичиг”
(2009), “Боловсролын тэргүүний ажилтан” (2013), “Тэргүүний уурхайчин” (2013),
“Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэг (2015), “Хөдөлмөрийн
хүндэт” медаль (2017), Боловсролын салбар үүсч хөгжсөний 90 жил, Уул
уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар тус тус шагнагджээ.
Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаарх
Таны бодол, санал, дүгнэлт. Өнөөгийн байдлаар манай салбарын инженер-
судлаачид уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх
тал дээр тасралтгүй туршилт судалгаа хийж байгааг дурдах хэрэгтэй байх.
Ялангуяа шинээр хэрэгжих төслүүд дээр төслийн эрсдэлийг бууруулах,
туршилт судалгааны ажлын үр дүнг үндэслэл болгосон байдлыг Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлөөс ихээхэн анхаарч байна.
Технологийн хөгжлийн түвшнээр бид олон улсын баяжуулах үйлдвэрээс
дутахгүй гэж хэлж болно. Эрдэнэтийн УБҮ гэхэд л хам болон сонгомол
флотациар баяжуулах технологийн горимоо үргэлжид сайжруулж байхад Оюу
460
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
толгой хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан үйлдвэр байх
жишээтэй. Алт, жонш, нүүрсний чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
байгаль орчинд сөрөг нөлөөлөл байгатай технологи нутагшуулахад хувийн
хэвшил багагүй амжилттай ажиллаж баына. Эдгээрийг цөөн тооны, хөрөнгө
оруулалтаас шалтгаалсан хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа
эрхлэгчдээр төлөөлүүлэн буруутгах нь зохимжгүй юм.
Харин ирээдүйд дэлхийн зах зээлийн бүтэц, бараа бүтээгдэхүүний чанар,
стандартуудад тасралтгүй өөрчлөлт орж байгааг урьдчилан харах шаардлага
бидэнд тулгарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Үүнтэй холбоотойгоор нэг
талаас, уул уурхайн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд ч өөрчлөгдөж байгаа
бол нөгөө талаас, ашигт малтмалын ордыг иж бүрэн ашиглах хуулийн заалтын
дагуу баяжуулах үйлдвэрийн технологийн сайжруулалт байнга хийгдэнэ. Үүнийг
бид төдийлөн анзаарахгүй өнгөрч байна.
Зэсийн баяжмал дээр л гэхэд манай улс зах зээлээс үнэ хүлээн авагч
гэдгийг мартах учиргүй. Үнэ бүтээгдэхүүний чанарт тулгуурлан тогтох тул
бүтээгдэхүүний чанарыг борлуулах түвшинд хүргэж л байж орлогыг хадгалах,
ялангуяа экспортоос орж ирэх валютын нөөцийг бүрдүүлэхэд манай салбар гол
үүргээ гүйцэтгэнэ.
Баяжуулалтын техник технологийн дэвшил гэдэг нь ялангуяа ордын дундаж
агуулгын бууралт, уул геологийн болон бусад үзүүлэлтүүд нь хүндэрч байгаа
нөхцөлд баяжмалынхаа стандарт шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх
технологийг тасралтгүй боловсруулж байх туршилт судалгааны ажлын үр дүнд
гарч байдаг. Мөн ижил төстэй орд түшиглэсэн үйлдвэр ашиглалтад орж байгаа
тохиолдолд, олон улсад шинээр бий болж байгаа дэвшилтэт технологийн
хүрээнд бүтсэн тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн нутагшуулахад онцгой
анхаарах зайлшгүй шаардлага байна. Үүнийг алтны шороон ордын зарим
энгийн технологитой хольж ойлгох нь зохисгүй.
Энд зардлыг хэмнэх, илүү өндөр үр ашигтай, байгаль орчинд аль болох
сөрөг үр дагавар багатай, тогтвортой хөгжлийн зармыг баримталсан, техник
тоног төхөөрөмжийг нутагшуулах шаардлага байнга тавигдана. Ийм учраас
бид гадаад харилцааны тал дээр анхаарч, баяжуулагч инженеүүдийнхээ ур
чадварыг дээшлүүлэх, техник –технологийн хөгжилтэй зэрэгцэн алхах бодлого
барьж ажилласаар ирлээ.
Олон улсын туршлагаас харахад эдийн засгийн хөгжил нь тухайн салбар
болон салбар дундын харилцан уялдаа бүхий хэсгүүдээр эдийн засгийн үр ашиг
бүхий бөөгнөрөлийг үүсгэх явдал болсон байна. Үүний тулд тусгайлан газар
нутгийн хил хязгаар дэд бүтцийг шийдвэрлэх, ажиллах хүчний урьдчилсан
тооцоо, хүн амын төвлөрөл болон бараа бүтээгдэхүүний эдийн засгийн
эргэлтийг цогцоор нь төлөвлөж хийсэн сайн үр дүнгүүд олон гарчээ.
Иймд бид өнөөгийн дотоод нөөц бололцоо, суурь нөхцөлдөө тулгуурлан,
өрсөлдөх чадвартай уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох стратегиа
даруй боловсруулж, олон улсын зах зээлд өрсөлдөх нэгэн боломж гарч ирнэ
гэж үзэж байна.
461
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ажиллах явцад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл, түүнийг даван
туулж байсан дурсамж. Хүндрэл бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр шинэ шинэ
технологийн туршилт судалгааны үр дүнг дотооддоо хэрхэн нэвтрүүлэх вэ?
Судалгаа шинжилгээний ажлыг хэрхэн өргөжүүлэх вэ? гэсэн бодолд хөтлөгдөн
ажиллаж байхад тулгардаг хамгийн хүнд сорилт нь хүний хүчин зүйл байдаг юм
байна.
Өөрөөр хэлбэл, зөвхөн сургаар дулимаг мэдээлэл авсан этгээдүүд уул
уурхайн мэргэжлийг үгүйсгэх, үр дүнг өнөө маргаашийн цаг хугацаагаар хэмжиж,
төлөвлөсөн хугацааг үл ойшоох, мэдэхгүй зүйлээ хэт энгийнчилж, мэдэмхийрэх
зэрэг нь судалгаа шинжилгээний ажлын үр дүнд шууд нөлөөлөх, бүр зогсоох
хүртэл сөрөг үр дагаврыг авчирдаг юм байна.
Энэ асуудал шийдвэр гаргах түвшинд хуримтлагдахаараа ганц төслийн
гэлтгүй салбарын хөгжлийг он удаан жилээр сааруулж байгааг ч бид харж
байна. Томоохон жишээ дурдахад 1998 оноос л гэхэд манай салбарын эрдэмтэн
судлаачид, инженерүүд эрдэс баялгийн салбараа цогцолбороор нь хөгжүүлэх
стратегийг боловсруулж, бүтээл туурвисан байхад ажил хэрэг болголгүй өнөөг
хүрсэн байдаг. Харин 2020 оноос л энэхүү үзэл баримтлал бидний цаашдын
хөгжлийг тодорхойлох юм гэдэгт эргэлтгүй итгэж хэрэгжүүлж байна.
Миний хувьд аливаа төсөл, судалгааны ажлыг гүйцэтгэж, хүний нөөцийн
сургалт, хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах явцад гарч байсан хүндрэлийг
сорилт гэж үзэж, шууд л дараагийн гарц гаргалгаа юу байх вэ? гэдгийг л баг хамт
олноороо эрэлхийлж ирсэн нь түүнийг даван туулах үндэслэл болж байдаг даа.
Ер нь ч тэгээд чадваргүй хүн л бусдыг муу хэлэх, бусдын хийсэн бүтээснийг
үгүйсгэх, ажилд нь саад тотгор болох бэрхшээл үүсгэдэг болохоос биш мэдлэг
чадвартай инженерүүд бол дэмжээд, хамтраад явдаг нь тодорхой юм билээ
дээ. Харин цоо шинээр хийх, өмнө нь хийгдсэн туршлага байхгүй ажлыг бол ч
их унших, судлах баг хамт олноо хариуцлагатай зөв бүрдүүлж л ард гарна даа.
Иймд цор ганц өндөр хөгжилтэй мэргэжилтэн гэхээс илүү багийн ажиллагаа л
хамгийн том туулах хүч юм.
Хөгжилтэй зүйл олон тохиолддог ч тухайн үедээ л их хөгжилтэй байсан
санагддаг. Оюутан байхад, лабораторийн ажлыг багаар гүйцэтгэж байлаа.
Гаднаас орж ирээд зааварчлага харсан чинь багийн хамтрагч маань туршилтаа
буруу хийгээд зогсож байна. Тэгээд багшийн зөвлөсөн, зааварчлагаанд тусгасан
дарааллыг хараад ярилцаад буруу байгаа талаар хэлсэн чинь ихэд ууртай “...
наадах чинь л (манай багт хуваарилагдсан ангийнхаа охиныг хэлсэн хэрэг)
багш юугаа мэддэг юм гээд ингэж хийлгэсэн ш дээ” гэж авдаг байгаа. Бөөн
инээдэм л боллоо. Хэсэг тайвшраад бүгдээрээ туршилтаа амжилттай хийж
дуусгасан даа.
Мөн 2002 онд алтны уурхайд баяжуулагч инженерээр ажиллаж байхад,
намар орой болчихсон, ихэнх хүнд ааштай ажиллагчдаа буцаачихсан үед нэг
үдэш, цаг агаар харж байгаад бүх усан буугаа зогсоогоод металлаа авчихлаа.
Шөнө ус барьчих юм шиг санагдаад байсан юм. Хүмүүсээ ч амраахаар
буулгасан. Тэр үед уурхайн дарга, ерөнхий, мастерууд бүгд сумын төв орсон
462
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тул би хариуцаж үлдсэн нь тэр.
Тэгтэл нилээд сэтгэл хөдлөлтэй ирсэн удирдлагууд станцаар бригадын
дарга, ажиллагчдыг загнаад буцаагаад шугамуудыг ажиллуулах тушаал
буулгаж, ихэд сүрийг үзүүлж, бужигналаа. Гэтэл яг гурван цагийн дараа насос
хий сорж ус барьдаг юм байна. Ингээд би их мэдрэмжтэй инженер болж хувирсан
нь хувь хүний хувьд их инээдэмтэй ч гаднаа сүрхий царай гаргаж үлдсэн билээ.
Академич П.Очирбат багшийнхаа удирдлаганд дөнгөж ирээд ҮХЯ-д албан
бичиг төлөвлөх анхны үүрэг авлаа. Их ч олон албан бичиг хэрэндээ судалж,
шөнийн 3 цагт гурван өгүүлбэр бүхий бичгээ төлөвлөөд харилаа. Нойр ч
хүрсэнгүй. Учир нь багш уншилгүй гарын үсэг зурж, би тамгалуулаад хүргэж
өгнө гэсэнд байгаа юм. Өглөө 9 цагтай уралдаад иртэл багш ирчихсэн, өгсөн
бичгийг уншилгүй л зурчих шиг боллоо. Тэгснээ холбогдох хүнд хүргэж өгчихөөд
шууд ороод ирээрэй л гэж байна. Маш хурдан бичгээ өгөөд иртэл, Б.Чинзоригоо
цаашид ийм албан бичигт үүн дээр анхаараарай гээд гурван өгүүлбэрийн
хоёрыг нь засч билээ. Хүн сургана гэдэг асар том ухааны царай байдгийг зах
зухаас нь ойлгож эхэлсэн минь тэр юм уу даа.
Шинээр төрөн гарч ирж байгаа инженерүүддээ, “...Аливаа ордыг түшиглэн
уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд “Ашигт малтмал
баяжуулалтын технологийн шийдэл” үнэн зөв, бодитой үнэлэгдэх шаардлагатай
болсон, үүнээс үүдэн баяжуулалтын технологийн хэтийн чиг хандлагыг аль
болох олон төслүүдийн хүрээнд нэгтгэн харах цаг болжээ” гэдгийг эртнээс
анхаарч, багаар ажиллахын чухлыг ойлгож явахыг хүсье.
463
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ПУНЦАГБАЛЖИРЫН ЧУЛУУНБААТАР
Толгойтын алтны үйлдвэрийн орлогч
дарга асан,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын
Ахмадын хорооны дарга
Олхонууд овогт П.Чулуунбаатар Ховд аймгийн Дарив суманд 1948 онд
төрсөн. Дархан хотын политехникумын уул уурхайн анги төгсөөд, 1969-1972 онд
Шарын голын нүүрсний уурхайд экскаваторчин, уулын мастераар ажилласан.
Толгойтын алтны үйлдвэрт нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх зорилгоор
ОХУ-д драгийн нарийн мэргэжлийн курст 4 сар суралцаж ирээд 1972 оноос
драгийн драгёр /ээлжийн ахлагч/-аар ажиллаад, 1976 оноос конторын ажилд
шилжиж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрхэлсэн инженер, боловсон
хүчний эрхлэгч, нууцын эрхлэгч, орлогч дарга зэргийн алба хашсан.
2002 онд үйлдвэр татан буугдсан тул Төв аймгийн Заамарын Зэрэгцээ
алтны үйлдвэрт уулын мастер, ҮЭ-ийн хорооны даргаар ажмллаж байгаад
өндөр насны тэтгэвэрт гарсан.
2012 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ахмадын хорооны даргын
сонгуульт ажил хийж байна.
Монгол улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд
зориулан Толгойтын алтны үйлдвэрийн хамт олны оруулсан хувь нэмрийг
олон түмэнд хүртээх зорилгоор хамтарсан үйлдвэрийн монгол-орос 400-аад
уурхайчдыг төлөөлж энэхүү дурсамжаа бичлээ.
Монгол улсын орчин цагийн ууган алтны үйлдвэр “Толгойт”
Уурхайчдын тосгон Бугант нь Хэнтий нурууны салбар уулсын дундуур урсах
Ерөө голын эрэгт, байгалийн үзэсгэлэнт газар ой мод, ургамал жимс ихтэй, ан
амьтан шивээлсэн аглаг тайгын бүст оршдог. Улаанбаатар хотоос зүүн хойд
зүгт 400 км, Дархан хотоос 180 км, Сэлэнгэ аймгаас 135 км зайтай газарт, Ерөө
сум, Хүдэр сум, Зүүн хараа, Мандал сумаар хиллэдэг, Засаг захиргааны хувьд
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4 дүгээр баг, Бугант тосгон гэсэн засаг захиргааны
нэгжид багтдаг.
Бугант тосгонд “Монголросцветмет” нэгдлийн Толгойтын алтны үйлдвэр, Ой
модны аж үйлдвэрийн яамны, эхний байрт орох И.Бадарч даргатай Ерөөгийн
мод бэлтгэлийн аж ахуй гэсэн улсын хоёр томоохон үйлдвэр үйл ажиллагаа
464
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
явуулдаг, 4000 хүн амтай (хязгаарын цэрэг) ороод, нийтийн ахуйн үйлчилгээний
комбинат, орос ба монгол хоёр 10 жилийн сургууль, цагдаагийн хэсэг, гал
командын салбартай, 3-5 давхар тохилог орон сууцтай томоохон суурин газар
болж хөгжсөн.
Бугантын геологи хайгуулын анги нь Б.Лхаасүрэн даргатай 310 дугаар
анги гэж 1961 оны 2 дугаар сард шинээр байгуулагдахад (Сүжигтийн) одоогийн
Бороогийн геологийн ангиас Бугант руу нүүсэн эхний 3 айлын нэгэнд манайх
багтаж нүүжээ.
Түүнээс хойш аав, ээж хоёр маань 30-аад жил ажиллаж, 50 шахам жил
амьдарсан өлзий буянтай нутаг. Аав Ширбазар овогтой Пунцагбалжир нь
Ховд аймгийн Дарви сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Бугантын суугуул, ардын
хувьсгалтай нас чацуу, нохой жилтэй, Сутай хайрханы хөх харчуулын удмын
Олхонууд овгийн хүн байсан.
1957 онд улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, хувийн малыг нь
хурааж авснаар амьжиргааны эх үүсвэр үгүй болж, хот суурин газар бараадаж,
үйлдвэр уурхай дагаж мэргэжил эзэмших шаардлага гарснаар бог, бод нийлсэн
80-аад толгой малаа нэгдэлд тушаагаад, Улаанбаатарыг зорьж малчны
шилбүүрээ геологичийн алхаар сольж геологич болсон түүхтэй. Ингэж аав маань
геологийн үндсэн ажилчин болж дээж авагч (пробщик)-н мэргэжил эзэмшээд 30-
аад жил ажиллахдаа, 1968 онд Толгойтын голын хайгуулын 48 дугаар шугамаас
хүний үүдэн шүдний хэмжээтэй алт олсноор үйлдвэр байгуулах боломж бүрдсэн
бөгөөд манай үйлдвэр ажиллаж байхдаа 1976 онд тэр 48 дугаар шугамнаас
хоногт 16 кг алт олборлож тухайн үедээ дээд амжилт тогтоож байсан.
Бидний ээж Дулам нь 1928 онд Ховд аймгийн Дарви суманд 1921 оны
партизан Балдоржийн дунд охин болон мэндэлсэн. Аавыг цэргээс халагдаж
ирсний хойтон жил 1947 онд гэр бүл болж, 7 хүү, 5 охин төрүүлж өгсөн буянтай
буурал. Өөрийн ач, гуч, дөч, зээнцэрээ үзээд, 2019 онд 93 насандаа тэнгэрт
хальж бурхны оронд заларсан.
Ээж маань эмэгтэй хүнд ахадсан мэргэжил болох жаран морины хүчтэй,
өрмийн дизель цахилгаан станцыг 20-иод жил ажиллуулсан, техник сэтгэлгээтэй,
хөдөлмөрч нэгэн бөгөөд өөрийн мэргэжилд 10-аад залуусыг дагалдан сургасан,
залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч бөгөөд гарын дүйтэй, эхийн хэвлий дэх
хүүхдийн гажсан, доош орсон ургийг хэвийн байранд оруулдаг, алтан гартай
ачтан эмээ байсан.
Геологийн гэр бүлээс гаралтай манай удмаас геологийн инженер 3, уул
уурхайн инженер 3 төрж, 3 үеийн уурхайчид болж уул уурхайн салбарын
эскаваторчин, бульдозерчин, хүнд даацын автомашины жолооч мэргэжлээр 10-
аад хүн уул уурхайн салбарт ажиллаж байна. Ш.Пунцагбалжирын удам угсаа
100-аад ам бүл болоод, бидний үр хүүхдүүд алс холын Америк, арлын Япон,
Австрали, Герман, Испани зэрэг оронд ажиллаж амьдарч байна.
Ш.Пунцагбалжир нь 1979 онд Монголын геологийн алба байгуулагдсны 40
жилийн ойгоор Төрийн дээд цол, одон медалаар шагнагдах хүмүүсийг салбарын
465
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
яамны сайд Ч.Хурц дагуулан төрийн ордонд оруулж, Ю.Цэдэнбал даргаас
“Алтан гадас” одон гардан авч байсан гавъяатай геологич. Зүүн хязгаарт 5 жил
цэргийн алба хаасан, 1945 оны чөлөөлөх дайны ахмад дайчин эр цэрэг. 1992
онд 70 гаруй насандаа тэнгэрийн орныг зорьсон. Аавынхаа мэндэлсний 100
жилийн ойгоор самбар босгож, хөшөө дурсгалыг нь сэргээсэн. Аав, хүү хоёр
Бугантын орд газраас төрийн дээд одон медалиар шагнагдсан нь эх орондоо
оруулсан хөдөлмөрийн үнэлэлт, хангайн хишиг гэж үздэг.
Геологичдын нөр их хөдөлмөр, тэдний гаргасан мөрөөр 1970-1980 онд
Монгол Улсын аж үйлдвэр эрчимжиж, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Шивээ-
Овоо, Толгойтын алтны үйлдвэр, Бэрхийн уурхай, Хажуу-Улааны уурхайд
өргөтгөл хийгдэж, уул уурхайн салбар хөгжих үе шатандаа орсон.
Зөвлөлт Холбоот Улс (хуучнаар), Бүгд Найрамдах Монгол ард улс
(хуучнаар)-ын Засгийн газар хоорондын 1973 оны 2 дугаар сарын 24-ний
хамтарсан тогтоолоор “Монголросцветмет” нэгдлийг байгуулж, социалист
бүтээн байгуулалтын үед 5 хамтарсан уул уурхай үйл ажиллагаа явуулж, олон
мянган уурхайчидтай (гадаадын мэргэжилтэн орос уурхайчид ороод 5000
орчим) уурхайчдын тохилог тосгон бий болж, Бор-Өндөр, Бэрх, Толгойт, Хажуу-
Улаан гэсэн уурхайнуудын 3-5 давхар орон сууц баригдаж, мөн орос сургууль
байгуулж, орос, монгол хүүхдүүд нэг сургууль, цэцэрлэгт хамт сурч хүмүүжиж,
аав ээж нь нэг бригад, цехэд хамт хөдөлмөрлөж байсан үе 30 жилийн түүх болон
ард үлджээ.
Ерөө голын сав газар Бугантын алтны орд нь Богд хаант Монгол улс, Ардын
засгийн үе гээд хоёр төрийн нүүрэнд, олон улсын хамтарсан алтны үйлдвэр
ажиллаж байсан түүхт нутаг. 1899 онд Бээжинд суугаа Оросын элчин зөвлөх,
бельги гаралтай ноён фон Грот, Манжийн засгийн газартай 25 жилийн хугацаатай
Түшээт хан аймгийн Ерөө голын эх рүү газар түрээслэн авч, цаашлаад олон
улсын хамтарсан “Монголор” нийгэмлэг байгуулж, алт олборлох ажиллагаа
эхэлжээ. 1900 онд “Монголор” Монгол алт гэдэг хөрөнгөтөн орнуудын нийгэмлэг
байгуулж, монгол орны онгон байгаль алт ухагчдын хөлд нэрвэгдсэн түүхтэй.
Монголорт Америк улсын уураар ажилладаг алт угаах машин техник
нэвтрүүлж, 1000 орчим ажиллагсадтай, гол төлөв хятад ажилчид, цөөн тооны
монгол, буриад хүмүүс байжээ.
1910 он гэхэд Монголорын нийт орлого 2 сая 500 мянган рубль буюу 20
пүү алт болж, цаашдаа 1919 он хүртэл ажиллах явцдаа 10-аад тонн алт гарган
авч ажилласан баримт төв архивт байдаг. Тухайн үед Монголорын ашиглаж
байсан орд газар гэвэл Их-Алтат, Сангийн Гол, Толгойтын гол, Шоргоолжийн гол,
Хүдэрийн гол зэрэгт хожим бидний ашиглах явцад тэдний ашиглаж байсан багаж,
зэмсэг болох усны насос, түрдэг тэрэг, морины тах, модон яндан хоолой, лаа
зэрэг зүйл ихээр гардаг байсан. Үүний үлдэгдэл болох усны насос, яндан хоолой,
түрдэг тэргэний дугуй, алттай элс хутгах шанага зэргийг геологийн инженер
Х.Батсүх бид нар үйлдвэрийн 20 жилийн ойг тохиолдуулан, хээрээс цуглуулан
үйлдвэрийн хашаанд үзвэр болгон байрлуулсныг хожим “Монголросцветмет”
ТӨҮГ-ийн захиргаа Толгойтын алтны үйлдвэр татан буугдсны дараа татан авч
466
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ирж, төв байрны хашаанд байрлуулсан нь түүх дурсгалаа хамгаалсан хэрэг
болсон.
1972 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Сайд нарын зөвлөл (хуучин нэрээр)-
ийн 336 дугаар тогтоолоор Толгойтын алтны үйлдвэрийн ашиглалтын өмнөх
захиргааг байгуулж, уул уурхайн ахмад инженер Дамбийнямын Бадамдашийг
даргаар томилжээ. Үйлдвэрийн захиргаанд нягтлан бодогч Ч.Даваа, уул уурхайн
инженер Р.Батаа, геологийн инженер Э.Болд, аж ахуйн дарга Д.Дамбий, жолооч
Д.Сүрэн нар анхны ажилчид байжээ.
Эхний ээлжинд ажилчид элсүүлэх, орон сууцаар хангахад, барилгын цэргийн
ангийн барьсан 4 айлын байшинд оруулж эхэлсэн.
Мэргэжилтэй ажилчид бэлдэх гол асуудалд анхаарч, асуудал боловсруулж
гадаад оронд (орост) нарийн мэргэжлийн ажилчдыг дадлагад сургахаар төсөл
боловсруулж Засгийн газарт оруулж, шийдвэр гаргуулж, драг (хөвөгч фабрик)
алхагч экскаваторын ажилчдыг ОХУ-ын Эрхүү мужийн Лензолот алтны үйлдвэрт
4 сарын хугацаатай явуулах шийдвэр гарснаар, 1972 оны 5 дугаар сард галт
тэргэнд сууж хилийн дээс алхаж Эрхүү хотыг зорьсон.
Бидний зорьсон Байдова нь Эрхүү мужийн нэг дүүрэг, Сибирийн тайгын гүнд
орших бэсрэг хот бөгөөд усан онгоц, нисэх онгоцны зогсоол буудалтай Витам
голын эрэгт оршдог. Алтны 5 үйлдвэр, модны 3 үйлдвэр үйл ажиллагаагаа
явуулдаг аж үйлдвэрийн хот. Зуны 2 сар харанхуй болдоггүй, хойд туйлын
цагаан шөнө үргэлжилдэг газар.
Гадаад оронд үйлдвэрийн дадлага хийхээр явсан хүмүүс дотор хэн, хэн
байсан бэ гэвэл, курсын ахлагчаар геологийн инженер Э.Болд, орчуулагч
багшаар уул уурхайн инженер Р.Батаа нарын залуус явсан. Драгёр (ээлжийн
ахлагч)-ийн курст П.Чулуунбаатар, Т.Миша, Г.Бадам нар, ахлах /старший/
машинистын курст П.Дашпунцаг, Л.Баярмагнай, Л.Буянжаргал нар, хойт /
кормовой/ машинистын курст Х.Цэсрэн, С.Найдансүрэн, Ш.Аганов нар, дээд /
верхный/ машинист Ц.Галсан, Ц.Чулуунбаатар, Б.Нацаг нар, алт угаагчаар,
Ж.Очирбат нарын 13 хүн явсан. Драгийг нэг ээлжинд 3 хүн ажиллахаар бодож,
ээлжээр ажиллах зарчмаар зохион байгуулсан байдаг. Алхагч экскаваторын
курст Ө.Ганболд, Н.Балжинням, Б.Игорь, Р.Гомбо, Ж.Төмөрбаатар, Г.Батбаяр,
С. Хатанбаатар, Г.Сандуй, Д.Төмөрхуяг, Н.Эрдэнэхүү, Я.Баасан нар явцгаасан.
Аливаа үйлсэд анхдагч байна гэдэг үнэхээр сайхан, эрхэлсэн ажил албандаа
эзэн болно гэдэг бүр ч бахархалтай. Үүний учир Толгойтын алтны үйлдвэрийн
анхны 13 бид нар одоо болтол омогшиж явдаг. Аливаа албан газрын анхны 13
тоон судлаж үзүүштэй санагдана.
Анхны 13-аас П.Дашпунцаг, Т.Миша, бид 3 уул уурхайн дээд сургууль
төгсч инженер болцгоосон. Бидний 13-аас Ө.Ганболд Москвагийн 1980 оны
Олимп-т төлөөлөгчөөр оролцсон. П.Дашпунцаг, Ж.Минжиймаа, Т.Миша нар
ажил үйлсээрээ шалгарч алтан Москвад аялсан амжилт бүтээлийн эзэд байлаа.
Ө.Ганболд МҮЭ-ийн 11 дүгээр хуралд төлөөлөгчөөр оролцож байлаа.
467
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Толгойтын алтны үйлдвэрээс төрж, одон медалиар шагнагдсан хүмүүсийг
дурьдвал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан хүмүүс А.Сагийдолдой,
Ш.Товуудорж, Л.Баярмагнай, “Алтангадас” одонгоор шагнагдсан хүмүүс
Ж.Батмөнх, Т.Миша, Я.Сүхээ, П.Дашпунцаг, П.Чулуунбаатар, “Хөдөлмөрийн
гавъяаны улаан туг”-ийн одонгоор Б.Нацаг, Ж.Батмөнх, П.Чулуунбаатар нар
шагнагдаж байжээ. Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн
Толгойтын алтны үйлдвэр нь 1973-2003 он хүртэл 30 жил ажиллахдаа 13,5 тн
алт олборлож, улсын банкинд тушааж, валютын нөөц нэмэгдүүлэхэд дорвитой
хувь нэмэр оруулж, улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн. Толгойтын алтны
үйлдвэрт алт олборлох драг (хөвөгч фабрик) 2 ширхэг, усан буу буюу зөөврийн
алт угаах төхөөрөмж 3-4 ажиллаж, хөрс хуулалтын алхагч ЭШ-10/70, ЭШ-6/45
экскаваторууд ажиллаж, жилд 1 сая м3 хөрс хуулж байсан. Манай үйлдвэр жилд
400-600 кг алт олборлож, алтаа цэвэршүүлж хайлаад 4-5 кг-ын гулууз болгон
хэвлээд, улсын банкинд тушаадаг байсан.
Олхонууд овогт П.Чулуунбаатар миний бие 1948 оны шороон хулгана жил,
айлын ууган хүү болон мэндэлсэн. Ерөнхий боловсролын сургууль, Дархан
хотын политехникумын уул уурхайн анги, Техникийн дээд сургуулийг уул
уурхайн инженер мэргэжлээр төгссөн, уул уурхайн салбарт 38 жил ажилласан.
“Алтангадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан
ахмад сэхээтэн.
Амьдралын маань 30 жил Бугант тосгонд өнгөрч, тэнд би хурим найр хийж,
гал голомтоо бадраасан. 4 хүүхэд минь өсөж торнисон, том хүү маань Бугантын
орос 10 жилийн сургуулийг төгссөн, унаган орос хэлтэй хүүхэд байсан.
Өчүүхэн би, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, уул уурхайн сор болсон
инженерүүд П.Очирбат, Ш.Отгонбилэг, Х.Бадамсүрэн нартай хамт ажиллаж,
үүрэг даалгаварыг биелүүлж явсандаа баярлаж явдаг. Гадаадын хөрөнгө
оруулалттай хамтарсан үйлдвэрүүдийн захирал, намын байгууллагуудын дарга
нарын хамт Төв хорооны аж үйлдвэрийн хэлтсийн дарга Ц.Мужааны өрөөнд
зөвлөгөөнд сууж харилцан ярилцаж явлаа.
1983 онд ОХУ-ын Свердловск хотод 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх
курст суралцсан нь тухайн үедээ том шагналд тооцдог байлаа. Алтны үйлдвэрт
олон жил ажилласны хувьд ОХУ-ын Эрхүү мужийн Лензолот алтны үйлдвэр,
Свердловск мужийн Уралзолот алтны үйлдвэр, Чита мужийн Забайкальскийн
алтны үйлдвэрүүдэд зочилж, туршлага солилцох, хамтран ажиллах
хүмүүсийн бүрэлдэхүүнд багтаж байсан нь миний сайных бус уул уурхайн
мэргэжлийн ач юм шүү.
1969 онд Дархан хотын Политехникумын уул уурхайн анги төгссөн уурхайчин
нөхдийнхөө тухай цөөн хэдэн үгээр цухас дурдвал, 1965 онд хөдөө орон нутгийн
сумдаас 7 дугаар анги төгссөн 37 хүүхэд бид нар Политехникумын уул уурхайн
ангид суралцахаар 8 дугаар сард Улаанбаатар хотыг зорьсон. Политехникумд
4 жил суралцах хугацаанд сурлага, сахилга бат, өвчин гачигдал, бусад
шалтгаануудаар хасагдсаар байгаад 1969 онд 16-уулаа уул уурхайн техникч
мэргэжлээр төгсөөд, салбар яамны томилсон уурхайнуудад очиж ажилласан.
468
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Бид нар уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Д.Бавуудорж,
Н.Батсуурь, К.Миней, Ч.Дашдорж, П.Чулуунбаатар нар уул уурхайн дээд сургууль
төгссөн. Д.Чулуунбат намын дээд сургууль, О.Отгонсүрэн ОХУ-д дээд сургууль
төгссөн. Биднээс Могойн голын уурхайн даргаар Н.Батсуурь, Хөшөөтийн
уурхайн даргаар К.Миней, Багахангайн уурхайн даргаар Д.Бавуудорж, Сайхан-
Овоо, Бэрхийн уурхайн дарга, орлогч даргаар О.Отгонсүрэн, Толгойтын
алтны үйлдвэрийн орлогч даргаар П.Чулуунбаатар, Бэрхийн уурхайн намын
хорооны даргаар Д.Чулуунбат нар ажиллаж, удирдах албан тушаалд олон жил
хөдөлмөрлөөд тэтгэвэрт гарцгаасан. Бид албаны машин унаж, одон медалиар
шагнагдсан ажилсаг, туршлагатай инженерүүд байсан.
Манай ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ уурхайн гүнд 30 гаруй жил
хөдөлмөрлөж, 50-иад жил нөхөрлөж явна даа. Бидний эх орныхоо бүтээн
байгуулалтад оруулсан хувь нэмрийг төр засаг үнэлж, Хөвсгөл аймгийн
харъяат Нацагийн Батсуурь Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан
цол, П.Чулуунбаатар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Д.Бавуудорж,
О.Отгонсүрэн, Д.Чулуунбат, Ч.Дашдорж, Г.Баянсуурь нар “Алтангадас” одонгоор
шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүлсэн.
Би 1969 оны 6 дугаар сард сургуулиа төгсөөд, ТЭХГУУ-н яамны томилолтоор
Шарын голын нүүрсний уурхайд очиход уурхайн дарга С.Дуламрагчаа ээлжийн
амралттай учир ерөнхий инженер П.Очирбат орлож байлаа. П.Очирбат
дээд сургууль, техникум төгссөн 10-аад залуус биднийг хүлээн авч ажилд
хуваарилснаар уурхайчин болох хөдөлмөрийн гарааны эхлэл болж, Шарын
голын уурхайд экскаваторын туслах машинч, уулын мастераар ажиллаж
байгаад, 1972 оны 2 дугаар сард яамны томилолт шийдвэрээр 5 нөхдийн хамт
Бугантад шилжиж ирсэн. Алтны үйлдвэрийн нарийн мэргэжлийн ажилчин болно
гэсэн дэврүүн сэтгэлээр, хорин хэдэн настай, хонгор шар үстэй 20 гаруй залуус
5 дугаар сарын 20-нд Ангар мөрний Эрхүү хотод хөл тавьж билээ. Эрхүү хоттой
танилцаж, Горняк /Уурхайчин/ зочид буудалд хоёр хоноод, онгоц хөлөглөж очих
газар руугаа ниссэн. Бидний үйлдвэрийн дадлага хийх Лензолот алтны үйлдвэрт
180, 250, 380 литрийн 20-иод драг ажилладаг томоохон үйлдвэр байсан. Бидний
драгийн дадлага хийх Крапоткин тосгон нь 5 драгтай, нэгэн жигд дан модон
барилгатай бяцхан тосгонд 4 сар амьдарч, сард 60 рублийн цалин авч, орос
охидоос болж нутгийн залуустай нударга зөрүүлж нанчилдаж байсан нь залуу
насны ааш, монгол омголон зан биз ээ.
Хамт ажилладаг орос айлд зочилж цайлуулж дайлуулж, хурим найр,
оршуулгын ёслолд оролцож, сонирхож явлаа. 9 дүгээр сард курсээ амжилттай
төгсч, драгийн мэргэжлийн ажилчин гэсэн мэргэжлийн үнэмлэх өвөрлөн эх
орондоо ирж, драгийн (монтаж) барилгын ажил дээр оросуудтай хамт ажиллаж,
1973 оны 6 дугаар сарын 20-нд Толгойтын алтны үйлдвэрийн нээлтийн цуглаанд
төр, засгийн удирдах хүмүүсийн хамт оролцож, үйлдвэрийн дарга Д.Бадамдаш,
монгол ажилчдыг төлөөлж би үг хэлж, тууз хайчилж байгаа нь кино хальсанд түүх
болон мөнхөрсөн. Толгойтын алтны үйлдвэрийн нууцын эрхлэгчээр томилогдон
ажиллаж, нууцын өрөөний түлхүүр эзэмшиж байхдаа, тэр үеийн хоёрдугаар
469
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хүн болох Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Моломжамц, СнЗ-ийн дарга
Д.Содном, НАХЯ-ны сайд Б.Дэжид, УТК-ын дарга О.Бямбажав зэрэг төрийн
өндөр дээд албан тушаалтанд нутаг болон гулууз алт, цул (самородок) алтаа
үзүүлж, үйлдвэрээ танилцуулах, алтны тухай ойлголт өгөх завшаан тохиолдож
байлаа.
Сонирхуулахад УТК-ын дарга О.Бямбажав хайлуулсан гулууз алт үзээд,
Манай орон үндэсний алтны үйлдвэртэй болсон цагаас гадаад оронтой
худалдаа хийхэд хялбар болсон. Хуучин бол, танайх өөрийн алтны үйлдвэргүй
учир худалдаа хийхэд эрсдэлтэй, манай мөнгөний ханш унах учир хүнд байсан.
Одоо бол, худалдаа хийхэд боломжтой болсон гэж ярьдаг юм шүү. Иймд, танай
үйлдвэр улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой учир сайн ажиллаж, их алт
олборлохыг ерөөж билээ. Нууцын эрхлэгчийн ажлын хүрээнд алт угаагч нар,
алт хайлагч, химийн инженер нарыг хариуцаж, алтны хадгалалт хамгаалалт,
тээвэрлэлтийг хянаж, улсын банкны төлөөний хүмүүст хүлээлгэн өгөх хүртэл
бүх ажлыг хариуцдаг юм.
1996 онд ерөнхийлөгч П.Очирбатыг Бугантад томилолтоор ирэхэд, өмнөх
дарга өөр ажилд шилжээд, шинэ дарга томилогдож, ажил хүлээлцэх үе давхцсан
учраас ерөнхийлөгчийн орон байр, зоог шүүс, бэлгийн морийг сонгох зэрэг бүх
ажил орлогч дарга миний нуруун дээр бууж билээ. Орос, монгол заншлаар талх
давс, мөнгөн аягатай сүү барин угтсан даа.
4 жилийн дараа Их Хурлын дарга Н.Багабандийг ирэхэд Ж.Мөнхбаяр
даргын хамт хүлээн авч морь бэлэглэх, дурсгалын зураг татуулах ажил зохион
байгуулж, Цонхлогийн даваан дээр үдэн гаргаж, Бага хурал, Их хурлын гишүүн
байсан Балдан-Очирын уурхайн хамт олонд зочдыг үлдээгээд буцаж байлаа.
Толгойтын алтны үйлдвэрийн талаар ярих зайлшгүй үг бол 1982 оны
11 дүгээр сард болсон үйлдвэрийн ослын тухай юм. Тэр шөнийн ээлжинд
С.Найдансүрэн ахлагчтай (драгёр)-ийн ээлж ажиллаж байсан. Шөнө дунд
буюу 01 цагийн орчимд үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг.
Ээлжинд гарч байсан алтны дээж авагч орос эмэгтэй, ээлжийн ахлагчид, Одоо
ингээд зогсоё, нэг юм болохгүй байна гэсэн анхааруулсан үгийг ээлжийн ахлагч
хүлээж авалгүй, Жилийн төлөвлөгөө биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Болсон явдал гэвэл: Драг (хөвөгч фабрик) нь 5 давхар байшинтай тэнцэх
өндөртэй, 130-аад тонн жинтэй аварга үйлдвэр юм. Үүний хөвөгч суурь (понтон)
буюу усанд 2 метр суусан ёроол нь цоорч усанд живж эхэлжээ. Учир нь, тулгуур
хөл (сват) нь хугараад, усан дотор зоолттой үлдсэн хэсгийн шовх үзүүрт элгээрээ
цоорсон гэж ойлгож болно.
Ингээд хөвөгч суурь усаар дүүрч, хажуу тал руугаа унаж, ээлжинд гарч байсан
7 хүнээс 3 хүний амь эрсэдсэн осол гарч, бөөн шуугиан болж, “Монголросцветмет”
нэгдэл, салбарын яам, засгийн газрын хэмжээнд хүрч, хотоос СнЗ-ийн орлогч
дарга М.Пэлжээ тэргүүтэй улсын комисс газар дээр нь ирж ажилласан. Комиссын
бүрэлдэхүүнд НАХЯ-ны тагнуул, цагдаагийн газар, улсын прокурорын болон уул
техникийн шалган байцаах газар гээд 20-иод хүнийн бүрэлдэхүүнтэй баг ирсэн.
470
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Комиссын бүрэлдэхүүнд үйлдвэрийг төлөөлж ерөнхий инженер (хамтарсан
үйлдвэрийн дүрмээр) оросын мэргэжилтэн байсан. Миний бие намын үүрийн
даргын хувиар оролцсон. Комисс 3 хоног ажиллаад гадны нөлөөгүй, хорлон
сүйтгэх ажиллагаа болоогүй, ажлын хариуцлага, дотоодын хяналт сул гэсэн
дүгнэлт гаргасан.
Бид өдөржин хуралдаад, дээрх дүгнэлт гаргасны дараа, комиссын дарга
М.Пэлжээ гуай салбарын болон үйлдвэрийн бид нарыг өрөөндөө дуудаж
оруулаад комиссын гаргасан саналын талаар асууж ярилцаад, оросын тал
шуурхай арга хэмжээ авч ерөнхий инженерээ нутаг буцаалаа, драгийн даргыг
өөрчилсөн байна. Бид хуулийнхны шийдвэрийг хүлээнэ. Уул уурхайн осол бол
санаатай бус албан тушаалын гэмт хэрэг учраас айлтгүй тайван байх хэрэгтэй.
Энд байгаа У.Мавлет, Г.Амар нар Налайхын уурхайд ажиллаж байхдаа 5 хүний
амь эрсдсэн гэмт хэрэгт холбогдоод байсан хүмүүс яамны сайд, нэгдлийн 1
дүгээр орлогч захирал хийгээд явж байна гэж манай хүмүүсийг тайвшруулж
байсан. Энэ тухай төвийн сонинд Монголын титаник гарчигтай нийтлэл гарч
байлаа.
Алтны үйлдвэрт 30 жил ажиллаж, олон жил алттай харьцаж байсны хувьд,
алтны тухай сонирхолтой тоо баримтыг та бүхэнд хүргэе. Алтыг манай дэлхий
дээр 40 шахам орон олборлож байхад, 70 шахам орон алтыг хэрэглэдэг мөртлөө,
олборлодоггүй улс орон олон байна. Олон улсын валютын фондын мэдэлд 4000
тн алт хадгалагдаж байдаг гэсэн мэдээ бий.
Байгаль дээр цэвэр цулааараа олдсон алтыг “самородок” гэдэг. Дэлхий
дээр цэвэр цулаараа алт олдох нь маш ховор тохиолдол бөгөөд одоогоор
бидэнд мэдэгдэж байгаа хамгийн том цул алт бол 1872 онд Австралиас олдсон
Холетрманы хавтан гэж алдаршсан олдвор юм. Үүний урт нь 144 см, өргөн нь 66
см, зузаан нь 10 см бөгөөд барьцалдсан чулууныхаа хамт 260 кг байжээ. Оросын
Уралын алтны уурхайгаас 1892 онд олдсон том Гурвалжин (триугольник) нэртэй
цул алт нь 36,2 кг жинтэй уг алт ОХУ-ын алмазны фондод хадгалагдаж байна.
Манай орны алтны үйлдвэрүүдээс олдсон цул алт гэвэл: Толгойтын алтны
үйлдвэрийн Нарийн голын ордоос 1982 онд олдсон 390 гр цул алт, Шарын голын
шороон ордоос олдсон 351,1 гр цул алт, Заамарын орд газрын Хайлаастын
уурхайгаас 1995 онд олдсон 808 гр цул алт нь одоогоор манай оронд цулаараа
олдсон хамгийн том шижир алт юм.
“Уурхайчин” Ерөнхийлөгч П.Очирбатын санаачилгаар 2000 онд эхлүүлсэн
“Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол улс түүхэндээ анх удаа 2004 онд 25 тн алт
олборлож байсны 70-80 хувийг, Толгойтын алтны үйлдвэрээс хөдөлмөрийн
гараагаа эхэлж байсан инженерүүдийн удирдсан уурхайнуудаас гаргахад
Бугантын бид баярлаж бахархаж явдаг. Үүнд: Буянжаргалын Нацагдорж,
Төв аймгийн Хайлаастын алтны уурхайн дарга Халзангийн Пүрэвнацаг,
Баянхонгорын Төвөнтийн алтны уурхайн дарга Жуунайн Товуудорж, “Алтан
дорнод Монгол” компанийн монгол талын захирал Батчулууны Ганболд, Төв
аймгийн Заамарын районы Зэрэгцээ алтны үйлдвэрийн дарга Гомбодоржийн
Амар, Дорнод аймгийн Улз голын алтны үйлдвэрийн дарга Загдын Лхагвасүрэн,
471
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Төв аймгийн “Шижир-Алт” компанийн захирал Батмөнхийн Бадамдорж, “Шижир-
Алт” компанийн захирал Жадамбын Банзрагч, “Монгол алт” компанийн алтны
үйлдвэрийн дарга Пунцагбалжирын Баярбаатар, “Толгойтын гол” хувьцаат
компанийн захирал Дашдондогийн Гансүх Хайлаастын алтны үйлдвэрийн
ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан.
Бугантайн геологийн анги байгуулагдсаны 50 жилийн ойгоор 2011 онд
Бугантайн геологчдын хөдөлмөрийн алдарт зориулсан суварга босгох ажлыг
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, өрмийн мастер С.Жадамба, миний дүү
П.Баярбаатар нарын санаачилга, хамт олны дэмжлэг, хандиваар зохион
байгуулж, геологчдын анхдагч нар, тэдний үр хүүхдүүд, үе үеийн геологчид
оролцсон бэсрэг наадам хийж суваргаа аравнайлсан.
Бугантын геологийн ангиас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн сайд Ч.Хурц,
орлогч сайд З.Барас /Борис/, Төрийн шагналт геологч Д.Гунгааням, С.Гомбосүрэн,
В.Довжид, Т.Баяраа нарын хөдөлмөрийн олон сайчууд төрөн гарсан геологийн
ууган анги юм. Суваргын баяр наадамд сайд асан Ч.Хурц, Төрийн шагналт
геологч С.Гомбосүрэн, В.Довжид, Т.Баяраа нар оролцож, хүндэтгэл үзүүлж,
залуу насаа дурссан сайхан арга хэмжээ болсон.
Манай үйлдвэр татан буугдах болсон шалтгаан нь ойр орчмын, бидний
өөрийн хүч хөрөнгөөр хайгуул хийж, алтны нөөц тогтоосон орд газраа хувийн
хэвшлийнхэнд булаалгасантай холбоотой. Тухайлбал, Зүүн хараа чиглэлийн
Ялбаг, Бэрлэгийн орд газрыг Улсын бага хурлын болон Их хурлын гишүүн
байсан Балдан-Очирын мэдэлд шилжсэн, Хүдэрийн чиглэлийн Шоргоолжийн
голын ордыг венгер Цэрэндоржид алдсанаар цаашид ажиллах орд газаргүй
болж хаагдсан юм.
Бид гар хумхин зүгээр суугаагүй, энэ талаар хөөцөлдөж, манай үйлдвэрийн
залуучууд засгийн газарт хандаж, Шадар сайд Да.Ганболдтой уулзаж, нотолгоо
тайлбар хийж, үйлдвэрээ аврах талаар ярьсан боловч зах зээлийн нийгэмд
шилжсэн нөхцөлд хувийн хэвшлээ дэмжих үүрэгтэй учраас, та нөхдийн саналыг
хүлээн авах боломжгүй гэснээр хад мөргөж, таг зогсолт болсон түүхтэй. Манай
үйлдвэр Их-Алтатын хэсгээс цааш Бэрлэг рүү замын трасс гаргаад, өндөр
хүчдэлийн шон босгоод байсан үе шүү дээ. Ингээд цаашид ашиглах орд
газаргүй болсон учраас “Монголросцветмет” нэгдлийн шийдвэрээр Төв аймгийн
Заамарын районд “Шижир-Алт”, Зэрэгцээ алтны үйлдвэрүүдийг шинээр
байгуулж, уурхайчдын тосгон бий болсноор, миний бие 2002 оны 2 дугаар сард
Б.Ганболд даргатай Зэрэгцээ алтны үйлдвэрт уулын мастер, Үйлдвэрчний
эвлэлийн хорооны даргаар ажиллаж, вагончикт амьдарч, зах зээлийн шуурганд
өртөж, Заамарын уурхайн тосгонд 6 жил ажиллаад тэтгэвэрт гарсан.
Дэлхийн алт олборлолтоор тэргүүлэх орнуудын жилийн алт олборлолтыг
хувиар үзүүлбэл, Хятад 13,2%, Австрали 10%, АНУ 8,8%, ОХУ 7,4%, Өмнөд
Африк 7,1%, Канад 6,8%-ийг олборлож тэргүүн эгнээнд явж байна.
Өнөөгийн байдлаар дэлхий дахинд 1 унци алтны үнэ 1700-1800 ам.долларт
хэлбэлзэж байна. Алтыг унци гэдэг хэмжигдэхүүнээр хэмждэг бөгөөд 1 унци нь
31,1 грамм юм. Монголчууд алтыг цэн гэсэн нэгжээр хэмждэг. 1 цэн нь 37,5 грамм
472
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
болдог. Нэг кг алтыг хэвэнд оруулж хайлбал шүдэнзний хайрцагны хэмжээтэй
болно. Бөөрөнхий болговол 46 мм голчтой бөмбөг болно.
Толгойтын алтны үйлдвэрийн анхны ерөнхий мэргэжилтнүүд: Эрдэнэжавын
Болд ерөнхий геологч, Дашдондогийн Гансүх ерөнхий маркшейдер, Жадамбын
Банзрагч ерөнхий баяжуулагч, Гочоосүрэнгийн Хишигмаа ерөнхий нягтлан
бодогч, Чилаажавын Батчулуун Үйлдвэр, техникийн хэлтсийн дарга, Халзангийн
Доржсүрэн анхны орлогч дарга, Тогтохын Миша анхны драгчин, Нанзааны
Балжинням анхны алхагч экскаваторчин гээд авьяаслаг, хөдөлмөрч залуус
ажиллаж байсан.
Толгойтын алтны үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн дарга нар:
Дамбийнямын Бадамдаш нь Дорнод аймгийн Баяндун суманд 1934 онд төрсөн,
1972-1975 онуудад үйлдвэрийн даргаар ажилласан. Гомбодоржийн Амар
Дорнод аймгийн Баяндун суманд 1940 онд төрсөн, 1975-1979 онд даргаар
ажилласан. Жуунайн Товуудорж Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 1944
онд төрсөн, 1979-1983 онд даргаар ажилласан. Жигмэддоржийн Батмөнх
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1943 онд төрсөн, 1983-1996 онд даргаар
ажилласан. Жанцангийн Мөнхбаяр Хэнтий аймгийн Биндэр суманд 1961 онд
төрсөн, 1996-2004 онд даргаар ажилласан. Эдгээр дарга нар нь ОХУ-д уул
уурхайн дээд сургууль төгссөн, удирдах албан тушаалын туршлагатай, зохион
байгуулах авъяастай хүмүүс ажиллаж байсан.
Орлогч даргаар ажиллаж байсан хүмүүс: Халзхүүгийн Доржсүрэн, Жуунайн
Товуудорж, Мөнхбатын Нордов, Буянжаргалын Нацагдорж, Загдын Лхагвасүрэн,
Пунцагбалжирын Чулуунбаатар, Найдангийн Намжилням нар болно.
Монголын ууган алтны үйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, гэр бүл
болж, гал голомтоо бадраасандаа Бугантчууд бид бахархаж , алтчин уурхайчин
болсондоо омогшиж сэтгэл хангалуун байдаг. 1961 онд алтны хайгуулын анги
байгуулагдаж, 1973 онд Толгойтын алтны үйлдвэр нээлтээ хийж, алтаар овоглож
ирсэн алтан Бугант нутгаа 50-иад жилийн дараа дурсан санахад таатай байна.
Та бүхэнд, Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
473
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ОЧИРЫН ШАГДАРЖАВ
Монгол Улсын Гавъяат уурхайчин
О.Шагдаржав 1949 онд Ховд аймгийн Булган сумын нутагт төрж, орон
нутагтаа дунд сургууль, 1966-1967 онд Архустын Техник мэргэжлийн сургууль,
1971-1974 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн дээд сургууль, 1992 онд
Удирдлагын хөгжлийн академи төгссөн, инженер-эдийн засагч мэргэжилтэй.
Ховд аймгийн Булган сумын Мал аж ахуйн машинт станцад 1967-1968 онд
бульдозерчин, 1968-1971 онд цэргийн алба хааж, 1971-1974 онд Налайхын их
уурхайд бэхэлгээчин, малтагч, 1980-1997 онд Багануурын уурхайд эдийн засагч,
удирдлага, зохион байгуулалтын инженер, уулын нэгдүгээр хэсгийн дарга,
Шивээ-Овоо ХК-ийн гүйцэтгэх захиралаар 1997-2009 онд тус тус ажилласан.
Багануурын уурхайд ажиллаж байхдаа тэсрэх материал хэмнэх, мөргөцгийн
хучилт хийх технологи, экскаваторын татах ангийн эвдрэл багасгах арга, “ЭШ-
15/90”, “ЭШ20/90” маркийн экскаваторын чиглүүлэгч блокны зөөлөн холбоос,
мөн өвлийн улиралд утгагч шанаганд хөрс наалдахаас хамгаалах арга зэрэг
оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлж 1984, 1986 онд ШБОС-ын
үзэсгэлэнгээс медаль хүртэж байсан.
“Шивээ-Овоо” ХК-ийн захиралаар түүнийг ажиллаж байх хугацаанд тус
уурхайн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, сахилга, дэг журам сайжирч,
хөрс хуулалт, нүүрс олборлолт 1.3-2.4 дахин өсч, Монгол Улсын Засгийн газар,
Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр
нийт 8 удаа, Говьсүмбэр аймгийн тэргүүний байгууллагаар 4 удаа тус тус шалгарч
байсан. Говьсүмбэр аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж
байсан. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж VII, YIII таван
жилийн гавшгайч, 1986 онд ЗХУ-ын Нүүрсний үйлдвэрийн яамны “Уурхайчдын
алдар” III зэргийн медаль, 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Залуу үеийг
халамжлан хүмүүжүүлэгч”, 1990 онд “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 1991
онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2001 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан
тугийн одон”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 2 дугаар сарын 27-ны
өдрийн 41 дүгээр зарлигаар Монгол Улсын “Гавъяат уурхайчин” цол, тэмдгээр
тус тус шагнасан байна.
474
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ГААДАНГИЙН ШАРХҮҮ
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан, Монгол Улсын Зөвлөх
инженер
Цогтынхон овогтой Г.Шархүү миний бие Завхан аймгийн Цэцэн Уул сумын
нутагт төрсөн.
Би 1973 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль, 1974
онд ОХУ-ын Иркутск хотын Улсын их сургуулийн хэлний бэлтгэл анги, 1979 онд
ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургууль, 1989 онд БНМАУ-
ын Сайд нарын Зөвлөлийн харъяа Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх
институт, 2003 онд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Улс ардын аж ахуйн
Академи,
2014 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус
тус төгсөж Уул уурхайн инженер-баяжуулагч, Удирдлагын арга зүй, зохион
байгуулалт, Төрийн удирдлага, эрх зүйч мэргэжил эзэмшжсэн. Ашигт малтмалын
баяжуулалтын технологи мэргэжлээр Уул уурхайн инженерийн магистрийн
зэрэг хамгаалсан.
Монгол Улсад орчин үеийн уул уурхйн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн
ой 2022 онд тохиож байна. Миний ажил хөдөлмөрийн 38 жил нь уул уурхайн
салбартай холбоотой байна. Үүнээс 25 жилд нь би Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт
хотын амжилт, бүтээл, үйл ажиллагаанд оролцсон байна. Иймд Эрдэнэт
үйлдвэрийн тухай цөөн тоо баримт бичье гэж бодлоо. 1972 онд Сайд нарын
Зөвлөлийн дэргэдэх Улсын нөөцийн комисс Булган аймгийн Хангал сумын
нутагт орших Эрдэнэтийн Овооны хүдрийн нөөцийг хэлэлцэж, 521 сая тонн зэс-
молибдений хүдэр, түүнд 3.4 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулагдаж
байна гэж бүртгэсэн байдаг. Зэс-молибдений хүдэржилтийн бүс нь уртаашаа
25 км, өргөнөөрөө 2-5 км талбайд байна гэж урьдчилсан байдлаар тогтоож
байжээ. Эрдэнэт үйлвэрийн ТЭЗҮ, зураг төслийг ЗХУ-ын Өнгөт төмөрлөгийн
яамны “Гипроцветмет” хүрээлэн толгойлон гүйцэтгэж төсөлд ЗХУ-ын тэргүүлэх
эрдэм шинжилгээ, зураг төсөл боловсруулах 8 хүрээлэн оролцсон байна. 1973
оны 11-р сарын 22-ны өдөр Монгол-Зөвлөлийн хамтарсан уулын баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрт
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-ын Сайд
475
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нарын Зөвлөлийн орлогч дарга, Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар
хамтран ажиллах Зөвлөлт-Монголын Засгийн Газар хоорондын комиссын
Зөвлөлтийн хэсгийн дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурж, Эрдэнэт үйлдвэр,
Эрдэнэт хотыг байгуулах Түүхэн Хэлэлцээр хийгдсэн байна. 1974 онд Эрдэнэт
үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтан, ажилчид бэлтгэх ажлыг төр,
засгаас өндөр хэмжээнд зохион байгуулж байв.
Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцох залуучуудын идэвхи санаачлага
өрнөж, эвлэлийн илгээлтээр Эрдэнэтэд очсон залуучуудад барилгын төрөл
бүрийн мэргэжил эзэмшүүлэх ажлыг өргөн далайцтай зохион байгуулж байсан
тэр үед би Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн 10-р ангиа төгсөж, миний
амьдралд тохиолдсон аз завшаантай цаг хугацаа таарсан юм. Учир нь гэвэл
1973 оны намар Улсын дээд боловсрол, тусгай дунд боловсролын Хорооноос
10 жилийн сургуулийн 10-р анги төгсөх сурлага сайтай хүүхдүүдээс математик,
миний дуртай мэргэжил гэсэн сэдвээр шалгалт авч, шалгарсан хүүхдүүдийг
гадаадын их, дээд сургуулиудад сургах шийдвэр гарч энэ шалгалтаар би
сургуулиасаа шалгаран, уул уурхайн мэргэжлийг сонгосон юм. Миний бие 1973-
1974 онд ОХУ-ын Иркутск хотын Улсын их сургуулийн хэлний бэлтгэл анги,
1974-1979 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуульд
суралцаж, уулын уурхайн инженер-баяжуулагч мэргэжил эзэмшсэн.
1979 онд Яамны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт очиход баяжуулах
үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсон бусад гурван ээлжийн тоног
төхөөрөмжийг суурилуулж байв. Тэр үед Зөвлөлт Холбоот Улсын өнгөт
төмөрлөгийн олон үйлдвэрүүдээс өндөр мэргэжлийн үйлдвэрлэлийн баялаг
туршлагатай хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар ирсэн байв. Харин
үйлдвэрийн гол мэргэжлийн ажилчдыг ОХУ, Узебекстан Улсын зэс молибдений
баяжуулах үйлдвэрүүдэд дадлагажуулан сургаж бэлтгэсэн байв. Аливаа том
төсөл нь дардан замаар хэрэгждэггүй саад, бэрхшээлийг даван туулж байж
хөгжиж байдаг юм гэдгийг Эрдэнэтийн төсөл амьдралд харуулсан бодит жишээ
юм. Эрдэнэт үйлдвэрийн төсөл нь үйлдвэр, хот, дэд бүтцийг иж бүрнээр нь
шийдвэрлэсэн уул уурхайн шилдэг төсөл болсон. Гэвч үйлдвэрээс монголын
талд өгөх үр өгөөж , татварын талаар хэлэлцээрт орхидсон зүйлүүд нилээд
байв. Засгийн газар хоорондын анхны хэлэлцээрээр хөрөнгө оруулалтыг хоёр
тал 50:50 хувь байхаар тохирч, Эрдэнэт үйлдвэрийг эдэлбэр газрын төлбөр,
ашигт малтмалын нөөц ашигласаны татвар, гаалийн болон нэмүүн өртгийн
албан татвараас чөлөөлсөн, зэс,молибдений баяжмалаа зах зээлийн үнээр бус
баяжмалын чанараас хамаарсан тогтмол хатуу үнээр ЗХУ-ын металлургийн
үйлдвэрүүдэд нийлүүлэх гэх мэт зүйлүүдийг хоёр улсын хэлэлцээрээр тохирсон
байв.
Миний бие ажилчны орон тоон дээр 3 сар ажиллаад 1980 оны 1-р сараас
эхлэн Эрдэнэт үйлдвэрийн Шинжилгээний төв лабораторт судлаач-инженерийн
тушаалд томилогдон ажиллав. Тэр үед хамтарсан үйлдвэрийн цех, хэсгийн
даргын албан тушаалд зөвлөлтийн мэргэжилтэнүүд, харин орлогч даргын орон
тоон дээр монголчуудыг ажиллуулдаг байв. Харин монгол инженерүүд зөвхөн
476
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
мэдлэг чадвар, хэлний мэдлэгээрээ дэвшиж ажиллах ганцхан замтай байв.
Манай сургуулийн эрдэмтэн багш нар бидэнд онолын маш сайн мэдлэг өгчээ
гэдгийг Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа би мэдэрсэн.
Би идэвхи зүтгэлтэй, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахаас гадна олон
залуучуудыг ажилд сургаж дадлагажуулсан тул 1981-1986 онд Баяжуулах
фабрикт ээлжийн мастер, ахлах технологич, хэсгийн даргын албан тушаалд
дэвшиж, үйлдвэрийн төслийн хүчин чадлыг эзэмших, тоног төхөөрөмжийн
найдвартай ажиллагааг хангах, технологийн процессийг сайжруулах ажлуудыг
зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлж үйлдвэрт
олон сая төгрөгийн ашиг оруулах нөхцлийг бүрдүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн
төслийн хүчин чадлыг эзэмшихэд оруулсан миний хувь нэмрийг үнэлж 1984
онд Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Жамбын Батмөнхөөс Засгийн
газрын “Хүндэт жуух бичиг” шагналыг авсан нь миний төр засгаас авсан анхны
шагнал байлаа. Улмаар 1986 онд миний хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг
үнэлж Ардын Их Хурлыг сонгох 11-р удаагийн сонгуулиар хамт олон маань
миний нэрийг Ардын Их Хурлын Депутатад дэвшүүлж, АИХ-ын Депутатаар
сонгов.
Түүнчлэн 1986 оны намар Монгол Ардын Хувьсгалт Намын Нарийн бичгийн
дарга нарын хуралдаанаар миний ажил хөдөлмөрийн байдлын талаар авч
хэлэлцэн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан
орлогч даргын албан тушаалд дэвшүүлэн томилсон. Тэр үед удирдах албан
тушаалд хүнийг томилохдоо хүний хийж бүтээсэн ажил хөдөлмөр, ёс суртахуун,
мэдлэг боловсрол, идэвхи санаачлагыг харгалзан шалгалт авч, удирдах албанд
дэвшүүлдэг байв. Би эдгээр шалгалтыг өгч, Эрдэнэт үйлдвэрийн Удирдлагын
бүрэлдэхүүнд орж ажилласан. 1986-1989 онд Ерөнхий захирлын үйлвэрлэл
хариуцсан орлогч, 1989-1991 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын
нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 1991-1994 онд Ерөнхий захирлын худалдаа
эрхэсэн орлогч даргын албан тушаалыг тус тус нэр төртэй, идэвхи санаачлагатай
хийж гүйцэтгэсэн болно. 1994-1997 онд Эрдэнэт үйлдвэр, Солонгосын Самсунг
корпорацийн хамтарсан “Эрдсам” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан.
Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий захирал
Э.Н.Климов, Ш.Отгонбилэг нарын удирдлага болон мэргэжил нэгт нөхдийн
оролцоотойгоор олон асуудлыг шийдвэрлэж байлаа.
Жишээ болгож дурдвал Баяжуулах фабрикийн хүдэр бутлах, нунтаглах
дамжлагад хагас өөрөө нунтаглах технологи, техникийг нэвтрүүлж,
үйлдвэрлэлийн хүчин чадлыг 16 саяаас 20 сая тоннд хүргэж, баяжмал
үйлдвэрлэлт болон орлогыг нэмэгдүүлсэн. Аливаа уулын үйлдвэрийн хийх гол
ажлын нэг бол эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх ажил байдаг. Энэ зорилгыг
хэрэгжүүлэхээр 1986 онд Геологи хайгуулын ангийг байгуулан Эрдэнэтийн
Овооны баруун хойд болон төвийн хэсэгт гүйцээх хайгуул хийж, түүний үр
дүнгээр хүдрийн нөөцийг шинээр тодотгож, хүдэрт агуулагдах зэс 8 сая тонн,
молибден 224 мянган тонноор тогтоож, зэс, молибдений нөөцийг 2.3-2.5 дахин
нэмэгдүүлсэн, түүнчлэн энэ анги Улаан Овоогийн нүүрсний ордыг нээж, Хөтлийн
477
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
шохойн ордын нөөцийг нэмэгдүүлсэн. Баяжмал дахь дагалдах металлын
судалгаа, шинжилгээ ажлыг хийж, зэсийн баяжмал дахь мөнгөний агуулгыг
тогтоосон. 1991 онд манай үйлдвэрийн хэсэг инженерүүд Эрдэнэт үйдвэрийн үр
өгөөжийг дээшлүүлэх талаар судалгаа хийж, 1973 оны хэлэлцээрийг өөрчлөх,
үйлдвэрийг Үндэсний үйлдвэр болгох талаар санал санаачлага гаргаж, Монгол
Улсын Засгийн газарт саналаа уламжилсан нь үр дүнд хүрч, 1991 онд Эрдэнэт
үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулан, монголын
талын хувьцааг 51% болгон өсгөж, манай улс давуу эрхтэй болсон.
Тэрчлэн газрын хэвлий ашигласны төлбөрийг 1974-1980 онд таваарын
бүтээгдэхүүний дүнгээс 8%-иар, 1991 оноос хойш 6%-иар бодож үйлдвэрээс
монголын талд төлөх асуудал шийдвэрлэгдэн, зэсийн баяжмал дахь мөнгөний
үнийг төлүүлэх, зэс, молибдений баяжмалаа зах зээлийн үнээр чөлөөт валютаар
худалдах эрхтэй болов. Харин 2003 онд Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт
үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Эрдэнэт үйлдвэр нь гадаадын хөрөнгө
оруулалттай монголын үйлдвэр болж Монголын хуулийн дагуу үйл ажиллагаа
явуулах болсон. Мөн Эрдэнэт үйдвэрийг барьж байгуулахад монголын
авсан зээлийг бүрэн төлсөнд тооцож, монголын хуулийн дагуу хязгаардмал
хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллах болов.
Ингэж Эрдэнэт үйлдвэр монголын аж ахуйн нэгжийн адил ашигт малтмалын
нөөц ашигласны төлбөр, эдэлбэр газрын төлбөр, гаалийн болон НӨАТ-ыг
Монгол Улсын хуулийн дагуу төлдөг Үндэсний компани болсон юм. Миний бие
Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа
үйлдвэрийн хөрөнгөөр орон сууц, амины орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ажлын
хувьцасны үйлдвэр, гахайн ферм, туслах аж ахуй төслүүдийг хэрэгжүүлсэн.
1991-1994 онд Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны асуудал эрхлэсэн захирлаар
томилогдон зэс, молибдений баяжмалаа чөлөөт валютаар худалдан, тоног
төхөөрөмж худалдан авах зорилгоор Москва, Бээжин хотуудад төлөөлөгчийн
газар, Лондон, Берлин, Санкт-Петербург, Алмата, Екетринбург, Кызыл, Улаан
Үүд хотуудад төлөөлөгч нарыг томилон ажиллаж, эдийн засгийн хүнд үеийг
даван туулах, үйлдвэр жигд ажиллах бололцоог ханган ажилласан. 1994 онд
БНСУ-ын Самсунг корпорацитай хамтарсан “Эрдсам” компанийг байгуулан
Ерөнхийлөгчөөр нь намайг томилсон.
Энэ компани нь зэсийн баяжмал хайлах, цэвэр зэс үйлдвэрлэх металлургийн
үйлдвэр байгуулах зорилгоор байгуулагдсан хамтарсан компани байлаа. Энэ
компанийг 4 жил удирдахдаа зэсийн баяжмал хайлуулах металлургийн үйлдвэр
байгуулах, түүний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, Бүрэнханы фосфорын
ордыг ашиглан бордооны үйлдвэр байгуулах талаар судалгаа хийж Засгийн
газар, Яамдууд болон Эрдэнэт үйлдвэрийн Удирдлага нартай Самсунгийн
холбогдох хүмүүсийг оролцуулсан олон уулзалтуудыг зохион байгуулсан
боловч, зэсийн баяжмалыг хайлах үйлдвэр байгуулах талаар монголын төрийн
шийдвэр гараагүй болон эрх зүйн асуудал тодорхой бус шалтгаанаар энэ
төсөл хэрэгжээгүй билээ. Иймээс улс орны хөгжил юунаас эхлэдэг вэ гэдгийг
478
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ойлгуулахаар Самсунг корпорацийн зардлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх
газар, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Уул уурхайн яам болон Нефть
импорт концерн, Эрдэнэт хотын захиргаа, Эрдэнэт үйлдвэрийн төлөөллийг
оролцуулсан 25 албан хаагчдад Сөүл хотноо Солонгосын хөгжлийн арга зам,
Самсунг корпорацийн хөгжлийн менежмент сэдвээр сургалт явуулж, зарим
үйлдвэрийн хөгжлийн туршлагатай танилцуулсан нь ямар арга замаар хөгжил
авчирч болдогийг хүмүүст ойлгуулсан сайн арга хэмжээ болсон. Мөн БНСУ-
ын зээлийн хөрөнгөөр Улаабаатар хотод нэг удаагийн тариурын “Монсам”
үйлдвэрийг байгуулах төсөлд манай Эрдсам компани оролцож хэрэгжүүлсэн
билээ. Энэ төслийг хэрэгжүүлсэний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар миний бие Алтан гадас одонгоор шагнуулсан. 1997-2004 онд уул
уурхайн салбарын хувийн үйлдвэрт гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол
Улсын эрдсийн сан бүрдүүлэхэд хувь нэмэр оруулав. 2004-2008 онд Орхон
аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн албан тушаалыг
хашсан.
Энэ хугацаанд Орхон аймгийн төсвийн орлогыг 2.6 дахин, хөрөнгө
оруулалтыг 4.8 дахин, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг 2.9 дахин нэмэгдүүлж
нийслэл, аймгуудын ажлыг Засгийн газраас дүгнэж шалгаруулахад нэг удаа
1-р байр, хоёр удаа 2-р байр, нэг удаа 4-р байр эзэлж Засгийн Газрын хүндэт
Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байв. Эрдэнэт хотод анх удаа
Үйлдвэрлэл технологийн парк байгуулж паркийн хүрээнд зэсийн цувимал
утасны болон барилгын дотоод монтажийн бүрмэл утасны, гангийн, молибдений
баяжмал боловсруулах, хуванцар эдлэл боловсруулах үйлдвэрүүд баригдан
ашиглалтанд орж, олон арван ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн. Засаг
даргаар ажиллахдаа Эрдэнэт хотод Гэр бүлийн ордон, Хүүхэд залуучуудын
парк, Төрийн хүндэтгэлийн өргөө, Хүүхдийн техник сэтгэлгээний ордон,
Ахмадын сувилал, Замын цагдаагийн контор, Гэр хороололын гал унтраах
контор, Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор зэрэг барилга байгууламжийг
улс, орон нутгийн хөрөнгө оруулалт болон үйлдвэр, аж ахуйн байгууллагын
хандиваар хэрэгжүүлсэн.
Эрдэнэт хотын гадаад харилцааг хөгжүүлэхэд анхааран ажиллаж Франц
улсын хөнгөлттэй зээлээр цэвэрлэх станцийн өргөтгөл, Чех Улсын буцалтгүй
тусламжаар ойрын усны эх үүсвэрийг олох, гүний худаг гаргах төслийг, Азийн
хөгжлийн банкны урт хугацааны зээлийн хөрөнгөөр гэр хорооллын айл өрхийн
усан хангамжийг сайжруулах төслийг, Япон Улсын буцалтгүй тусламжаар гурван
сургуулийн өргөтгөлийг, Хабатит олон улсын байгууллагын санхүүжилтээр 73
айлын амины орон сууц, Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр
140 хүүхдийн цэцэрлэг барьж тус тус ашиглалтанд оруулсан. Хүн ардын
эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Швейцарын мэс заслийн
нийгэмлэг, АНУ-ын Свансны гэр бүлийн сан, Японы “Өвсний үндэс” хөтөлбөр,
Эрдэнэт үйлдвэр, Швейцарын Шим технолоджи компани зэрэг олон хандивлагч
байгууллагаас мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж, мэс заслын дурангийн
аппарат, эмнэлэгийн зориулалтай хөдөлгөөнт холбооны хэрэгслэл, наркозын
479
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
аппарат, түргэн тусламжийн машин, бага оворын ЭХО аппарат, цахилгаан
хураагууртай мотор зэргээр эмнэлэгүүдэд хөрөнгө оруулалт хийсэн. 2008 онд
Засгийн газрын 56-р тогтоолоор Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгийг Хангайн
бүсийн оношлогоо, эмчилгээний төв болгож улсын төсвөөс олон сая төрөгний
санхүүжилт хийлгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд
Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчилсэн бөгөөд 10 мянган айлд
усны тоолуур суурилуулж, усны алдагдлыг арилгасан. Эрдэнэт хотыг АНУ-ын
Аляск мужийн Файрбанкс, Унгар Улсын Секэшферхервар, ОХУ-ын Усолье-
Сибирск, Чех улсын Плезнь, БНХАУ-ын Бугат, Ордос хотуудтай ах дүүгийн
найрамдал харилцаатай болгосон. 2009 онд Эрдэнэт хотод хийсэн ажлыг
үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан
тугийн одонгоор шагнуулсан юм.
1979-2022 оны хооронд мэргэжлийн дагуу хийсэн ажлын талаар товчхон
дурдвал 1980 онд Эрдэнэтийн Овооны хүдрийн баяжигдах чанарыг нарийвчлан
тодорхойлох судалгааны ажил, 1980 онд Эрдэнэтийн Овооны исэлдсэн хүдрийг
баяжуулах технологи, 1980 онд Цагаан суврагын зэс-молибденийн хүдрийг
хагас үйлдвэрлэлийн технологийн туршилт, 1986 онд Эрдэнэт үйлдвэрийн
зэсийн баяжмал дахь мөнгөний агуулгыг тодохойлох судалгааны ажил,
1987 онд Эрдэнэт үйлдвэрт хагас өөрөө нунтаглах технологийг нэвтрүүлэх
туршилтын ажил зэргийг мэргэжил нэгт хүмүүстэй хамтран хийсэн байна. 2010
онд Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах төслийн
Шинжээчээр, 2011 онд Лабораторын нөхцөлд хөвүүлэн баяжуулах аргаар
чулуун нүүрсийн чанарыг тодорхойлох Монгол Улсын стандарт боловсруулах
ажлын хэсэгт Зөвлөхөөр, 2013 онд Зэсийн баяжмалд тавигдах шаардлага
Монгол Улсын стандарт боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр, 2014 онд
Монполиметалл ХХК-ийн Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах
төслийн Шинжээчээр, 2014 онд Монголын Алт компанийн Гөлтгөний ордыг
олборлож Гөлтгөнө үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийн төслийн Шинжээчээр,
2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2016-2031 онд Баяжуулах фабрикийг
хөгжүүлэх концепцийг боловсруулах ажлын Удирдагчаар, 2019 онд Ашигт
малтмалын баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагааг эрхлэх
журам боловсруулах УУХҮ-ийн яамны ажлын хэсэгт гишүүнээр, 2019 онд
Оюутолгой зэс-алтны бүлэг ордод 2014-2018 онд хийсэн геологи хайгуулын
ажлын үр дүнгээр хийсэн хүдрийн нөөцийн тодотгох ТЭЗҮ-д Шинжээчээр, 2019-
2020 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК-ийг түшиглүүлэн
байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг
зохион байгуулах УУХҮЯ-ны Ажлын хэсгийн ахлагчаар, 2021 онд Хүнд
үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулах УУХҮЯ-ны Ажлын хэсгийн
дэд даргаар, 2022 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Баргилт-
Овоогийн төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-д Шинжээчээр,
2022 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Молибдений баяжмалыг боловсруулах
үйлдвэрийн ТЭЗҮ-ийн төсөлд Зөвлөхөөр тус тус ажиллаж хэрэгжүүлсэн байна.
2019-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын орон тооны Зөвлөхөөр
ажилласан байна.
480
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Г.Шархүү нь 1984 онд Эрдэнэт хотын Найрамдал районы АДХ-ын хорооны
депутат, 1986 онд Ардын Их Хурлын 367-р тойргийн Ардын Их Хурлын депутат,
2008 онд Орхон аймгийн ИТХ-ын 2-р тойргийн Төлөөлөгчөөр тус тус сонгогдон
ажиллажээ.
Г.Шархүүгийн уул уурхайн салбар болон төрийн байгууллагад ажилласан
42 жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн байна.
Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ажил хөдөлмөрөө зориулсан ахмад
уурхайчид болон залуучуудад орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний
100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргалыг ерөөе.
Хүний амьдрал нь газар түүний баялагтай салшгүй холбоотой байдаг. Уул
уурхайн мэргэжилтэй хүмүүс улс орны баялгийн санг бүрдүүлэхэд түүхэн
үүрэг гүйцэтгэдэг тул залуучууддаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж нөхөн
сэргээгддэггүй баялгийг гүн боловсруулах үйлсэд идэвхи санаачлагатай,
зүтгэлтэй ажиллаж Монгол Улсын хөгжилд хувь нэмэрээ оруулж байхыг уриалж
байна.
481
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БАТТОГТОХЫН ШАТАР
Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан
Монгол овогт Б.Шатар миний бие 80 насны босго дөхлөө. Хол, ойрынхон
энэ тэр гэж хөөрөгдөхөөс биш бодож эргэцүүлэх нь их л удаан, бичиж буулгах,
хийж бүтээх маань хойш болдог жамтай аж. Түлш эрчим хүчний салбарын
гурван үеийн түүхийг бүтээлцэхэд гар бие оролцож, түүнээс өмнөх цаг үеийг
мэдэх, гадарлах биднийг дурсамж, дуртгалд, сургамж, санаа оноогоо хэлж
дуулгаач гэсэн та нөхдийн хүсэлт энэ салбарт өнгөрүүлсэн он жилүүдийн ой
санамжийг өөрийн эрхгүй сэргээж өглөө.
Би уг нь Архангай нутгийн хүн. Тодорхой хэлбэл, Эрдэнэмандал сум,
хуучнаар Хан-Оюут сум, Хүнүй гол л доо. Хаа газрын дайн дажин холдсон
1945 оны намар шиг байгаа юм. Дээр өгүүлэх Хүнүй голын Уртын хөеөтэйн
намаржаанд эцэг Г.Баттогтох, Эх Ч.Дуламсүрэн нарын ууган хүү болж дуугаа
хадаан хүн болж мэндэлсэн байдаг. Таван дүү дагуулсан би бээр хөдсөн
дээлтэй хөдөөгийн үе тэнгийнхнээсээ нэг их ялгаагүй бага балчирхан ахуйдаа
тулганы галд сүүл хөхөн торниж, хүүхэд насаа хурга, тугалтай ноцолдон, эцэг
эхийн гар хөлийн үзүүрт өсөж бойжсон.
1953 онд Хан -Оюутын бага сургуульд даалимбан дээлтэй даавуун цүнхтэй
орлоо шүү дээ. Харин 1962 онд 7-р ангиа төгсөөд УБ хотын Политехникийн
сургуульд элсэн орсон минь Түлш эрчим хүчний салбарт хөл тавих эхлэл гэж
хэлж болно. “Пол”-ийн тодотголтой Политехникийн сургууль голдуу “харчуул”
олонтой. Гэхдээ энэ сургуулийн үе үеийнхэн улс орны уул уурхай, түлш эрчим
хүч гээд аль хүнд хүчрийг тээж, үүрч дүүрч явдаг түүчээ гэдэгтэй хэн ч маргахгүй
байхаа.
Түүхийн шар хуудсанд “Уран дарханы сургууль”, “Аж үйлдвэрийн сургууль”
гэж нэрлэгдэх /УБ хотын Политехникийн сургуулийг 1966 онд төгсөж, дулааны
техникч мэргэжил эзэмшээд, Толгойтын II цахилгаан станцаас засварчин,
засварын мастераар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Дараа нь 1976 онд
Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр дүүргээд,
УБ хотын III станцын турбин цехийн Засварын мастер, цехийн дарга,
үйлдвэрлэл,засвар эрхэлсэн орлогч/ одоогийнхоор станцын дарга ерөнхий
инженерийн орлогч/ зэрэг ажил албыг ээлж дараалуулан хашиж явлаа.
482
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
3-р цахилгаан станцыг өндөр даралтын 100 мвт-д анх удаа шилжүүлэх
үеэр тус станцад орлогчоор, дараа нь II цахилгаан станц, Чойбалсан хотын
дулааны цахилгаан станцын даргаар тус тус ажиллав. 1991 онд IV цахилгаан
станцын даргаар буцаж ирсэн. 1995-2003 онд Монгол-Оросын хамтарсан
“Монгол Энерги сервис” ХХК ын захирал, 2004-2018 онд “Адуунчулуун”ХК-
ийн захирлаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч эдүгээ
Компанийнхаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна.
Улс орны нийгэм эдийн засгийн аль бэрх цаг үеийг түлш эрчим хүчний
салбарынхан бусдын нэгэн адил туулахдаа олон дурсамж бас сургамжийг
үлдээсэн.
Хэлсэн үг нь унацтай, хийсэн бүхэн үлдэцтэй олон сайн хүмүүстэй мөр
зэрэгцэн нэг зорилгын төлөө дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй бидний
үеийнхэн дизелийн станцаас турбин хөдөлгүүрт шилжих түвэг ярвигтай цаг үед
нийтийн итгэл найдварыг биелүүлж байж дээ.
Түлш эрчим хүчний салбартаа нэгэн жарныг элээж, зуун дамнан болох,
болохгүй бүхэнд зүтгэж явсан хэн нэгнийгээ эргэн дурсана гэдэг сайхнаас
сайхан шүү. Салбартаа төдийгүй бизнесийн хүрээнийхэндээ түшиг тулхтай,
зангаргатай, жудагтай хүмүүс олон. Тэдний маань нэлээд нь одоо ч энх тунх,
эрүүл саруул яваа нь энэ салбарын буян биз.
Дээр үед намайг II станцад анх ирэхэд станцын дарга н.Сүхсээ гуай, Аж
үйлдвэрийн яамны сайдаар “заазуур” хэмээх П.Дамдин сүүлд нь М.Пэлжээ,
н.Тогоо нар дараалаад ирсэн. М.Пэлжээ сайд СнЗ рүү явахдаа Аж үйлдвэрийн
яамыг Түлш, эрчим хүчний яам, Геологи, уул уурхайн яам гэж хуваан Ч.Хурц,
П.Очирбат /анхны ерөнхийлөгч асан/ нар сайдаар томилогдсон. Дараа нь
н.Батхуяг, Б.Жигжид нар сайд болсон. Сайд П.Дамдин, М.Пэлжээ нар газар
дээр нь ирж ажил байдалтай биечлэн танилцаж, үүрэг даалгавар өгөхөөс гадна
санаа бодлоо хуваалцаж, зөвлөлддөг ажил төрлийн хувьд их л үр өгөөжтэй
удирдагчид байсан даа.
Би өмнө II станцад хамт ажиллаж байсан болохоор Х.Гомбожав сайдыг илүү
сайн мэдэх юм. Ер нь уурхай, станцуудын өргөтгөл шинэчлэлтэй холбогдсон
асуудлуудыг боловсруулах, гадаад захиалга хийх, оросуудтай харьцах үед
МЭИ,УПИ дүүргэгчдээс амьдралд арай илүү нухлуулсан, юмны арга эвийг
олохдоо гаргууд сайн Яамны нүүрсний нэгдлийн дарга н.Барний гуай, ТЭХСУГ-
ын ерөнхий инженер Э.Авгаандорж, системийн ерөнхий инженер Ч.Пүрэвдорж
/шадар сайд агсан/ Түлш, эрчим хүчний системийн дарга М.Чимэд, Х.Гончиг,
С.Жигжиддорж, Д.Дэмбэрэл, Г.Баярбаатар, Н.Ганжуур зэрэг нөхөдтэй
шадарлан, мөр зэрэгцэн ажиллаж явсан маань тэр үедээ сургамжтай, эдүгээ
бахархалтай сайхан дурсамж юм.
1968 оноос АК-ПТ турбины засвар тохируулга дээр 20 гаран жил дагнан
ажиллахдаа өөрсдөө сурах, бусдыг сургахад илүүтэй анхаарч, эндээс
дулаан, цахилгааны эрчим хүчийг үйлдвэрлэнэ гэдэг турбинист хүнд хамгийн
бахархалтай, нэр хүндтэй, үнэлэмж үнэлгээ байдгийг сайтар ойлгож авч
483
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
билээ. 1960,1970,1980-аад онд уурхай, цахилгаан станцуудын суурилагдсан
хүчин чадал нь тухай үеийн хэрэглээг хангаж хүрэлцэхгүй байсан хүнд цаг
үед уурхай, цахилгаан станцын ажилчид, инженер техникийн ажилтнууд хийж
бүтээхийн төлөө сэтгэл их гаргадаг өдөр шөнийн аль ч үед бэлэн, илүү цагийн
хөлс урамшууллын талаар ямар нэг гомдол санал ярьдаггүй, найдвартай
тасралтгүй ажиллагааны төлөө тэсвэр тэвчээр, ур чадвараа дайчлан, үүрэг
хариуцлагаа ойлгож, ер нь хагас цэргийн зохион байгуулалттай, дэгтэй,
дуулгавартай ажилладаг байлаа.
Багануурын уурхайг ашиглалтад авч, III цахилгаан станцад өндөр
даралтын 100 мвтын станцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад анхдагч
болж, турбингенортарыг авааргүй жигд байлгаж, монголдоо нутагшуулах үйлст
хувь нэмрээ оруулсан бахархлын эзэд нь бид байлаа. Бид 25 мянган квт-ын
генераторын статорын гэмтэл, турбины тохируулгын систем, гол тэгшлэх,
том зуухны утаа сорогчийн урт хөндий голыг хатуу филанзаар холбох, ПТ
турбины ашиглалт засварыг хийж чадах техникийн шийдлүүдийг цахилгаан
үйлдвэрлэлийн явцад өөрсдөө шийдэж, тасралтгүй найдвартай байдлаа хангаж
чаддаг байсан юм.
Хэлсэн зорьсноо гүйцэтгэж байж салдаг, маш өндөр шаардлагатай, тун
болохгүй бол өөрсдөө хамт хийлцдэг байлаа. Энэ мэт сайн чанар, үнэнч
сэтгэл бидний үед эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн гэж боддог. Түлш эрчим
хүчний салбар бол хүнийг маш цэгцтэй, цаг хугацаа барьдаг, бие сэтгэлийн хат
суулгадаг, бараг эр зоригийн сургууль –дадлагын газар гэж хэлж болно. Бидний
үед хаана, хаанаа учраа ололцдог, хийж амжуулдаг, ард нь гардаг хатуу зарчим
дээр, доргүй тэгш үйлчилдэг байсан шүү.
Миний бие хожим нь ТЭЦ-4-ийн даргаас чөлөөлөгдөж, оросуудтай хамтран
Түлш эрчим хүчний засвар угсралтын чиглэлээр филиал байгуулах ажилд
очсон боловч, гаднын байгууллагын салбар дагуул байх нь зохимжгүй гэж үзэж,
монголын талын оролцоо нь 60 хувь байх “Монгол-Энерги сервис” байгуулах
санал маань дэмжигдэж, Түлш эрчим хүчний Монгол-Оросын хамтарсан
компани байгуулагдан, захирлаар нь томилогдсон. Энэ мэт төвөгтэй ажил,
асуудлуудыг хариуцуулахдаа бидний эрчтэй, шийдэмгий байдал, ажлын
туршлага, хүнлэг чанарт засаг төр итгэж илүү найдлага хүлээлгэж байсан гэх
бүрэн үндэслэлтэй.
Намайг II цахилгаан станцад 10 жил ажиллаж байх хугацаанд Аж
үйлдвэрийн Яамны харьяа уурхай-станц нэгдмэл зорилго, нэг л чиг үүрэгтэй
аливаа хүндрэлийг хамтран хүлээж, хамтарч шийдлийг гаргаж ирсэн.
Тухайлбал Налайхын уурхайн дарга уурхайгаас 6 вагон нойтон нүүрс ачууллаа.
Хурдан буулгаад, эргүүлээд хоосон вагоноо төмөр замынханд хэлээд яаралтай
буцаагаарай гэхэд бид тэр дор нь станц дээрээ вагон буулгалтыг шуурхайлж
байх жишээтэй. Би III станцад мөн 10 жил ажиллахдаа Шарын голын уурхайтай
шууд холбогдож, вагон, ачилтын бүх ажлаа хоорондоо шууд харилцан зохицуулж
болдог байсан нь бид дээрээсээ дороо хүртэл нэг нударга дор байсны үр дүн
гэж боддог
484
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Үндсэндээ станц, уурхай хоёр нэг мөнгөний хоёр тал шиг ажилладаг
уламжлал тогтсон байсан. Тэрчлэн Багануурын уурхай ашиглалтад орж, гэрээ
хэлцэл төлөөлөгчдөө байлцуулан, хөлдүү том нүүрсийг буулгаж, тасалдуулахгүй
байх ажлыг харилцан ойлгож шийдэж байв. Энэ үед Түлш эрчим хүчний Яамны
харьяа байгууллагууд нүүрсний нэгдлээр зохицуулагдаж хүндрэлийг давж
байсан юм. Дараа нь IV станцад 4 жил ажиллахдаа Багануурын уурхайгаас
гадна 1994 оноос эхлэн Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авч, аль ч уурхайтай
харилцан гэрээний үүргээ биелүүлж, зохицон ажиллаж байлаа. Тэр үед Түлш,
эрчим хүчний гэж нэг яаманд харьяалагддаг байсан юм.
Дорнодын цахилгаан станц нь төслийн дагуу Адуун чулууны уурхайн
нүүрсийг ашигалахаар байгуулагдсан учир тус уурхайтай шууд хамааралтай
ажиллаж байлаа. Эндээс дүгнэхэд “Түлш, эрчим хүчний Яам” гэдэг бүтэц,
зохион байгуулалт нь илүү оновчтой уурхай, станц хоёр ажлаа хамтран
зохицуулах боломжоор илүү гэдгийг эргэж харууштай санагдана. Одоо Түлш,
эрчим хүчний асуудал тус тусдаа түлш гэдэг үг бараг хаанаа яваа нь бараг
мэдэгдэхгүй дайвар шинжтэй болсон. Нүүрсний нэгдэл, судалгааны асуудал ч
алга болсон.
Манай Адуун чулууны уурхайн орд бол нүүрс, хөрс хоёр нь тэнцүүхэн
тогтоцтой, үе үе хүндрэл тохиолддог, 241 сая тонн нүүрсний нөөцтэй уурхай
юм. Бид өнгөрсөн 50 гаруй жилд нийт нөөцийнхөө 10 хувийг ч олборлоогүй
байна. Мэдээж эрчим хүчний суурь үнэ, хүчин чадал нэмэгдвэл түүнийг дагаад
нүүрсний хэрэглээ жилд 1 сая тонноор нэмэгдэх боломжтой. Харин энд бид
бэлэн байх ёстой. Одоо уурхайн хүн хүч, тоноглолууд хүрэлцээтэй бэлтгэгдсэн.
Миний эрчим хүч, уул уурхайн салбарт 52 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн
хичээл зүтгэлийг минь төр засгаас өндөр үнэлж, 1971 онд ХЗЭ-ийн “Тэргүүний
ажилчин залуу” алтан медаль хүртсэнээс хойш Эрчим хүчний тэргүүний
ажилтан, АХ-ын ойн медалиуд, 1992 онд Төрийн дээд шагнал”Алтан гадас”,
2003 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2015 онд “Монгол улсын
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тус тус хүртсэндээ Түлш эрчим хүчний
салбарынхандаа баярлаж, талархалтай явдаг.
Ахмадууд бид нүүрсний уурхай, цахилгаан станцуудад тулгарч буй
хүндрэлийг ажиглаж байдаг. Санхүүжилт, үнэ тарифыг зохицуулах, үйл
ажиллагааны хүндрэлийг хамтран давах шийдлийг зохицуулах асуудал нь
нүүрс худалдан авах, нийлүүлэх гэрээнээс тусдаа байх юм.
Одоо нүүрсний уурхайнуудыг нүүрс авч байгаа станцуудтай нь хамтран
ажиллуулах үйл ажиллагааны гэрээтэй болгомоор байна. Цаашдаа Багануур,
Шивээ-Овоо, Таван толгойн уурхайн дэргэд станц баригдах нь дамжиггүй.
Ингэснээр нүүрс тээвэрлэх ажиллагаа багасаж, цахилгаан дамжуулах агаарын
шугам нэмэгдэх болно.
Одоо Улаанбаатар хотын ахуйн шахмал түлшний үйлдвэрлэлт хангалтыг
эрчим хүчний яам гүйцэтгэж байна. Цахилгаан станцын үндсэн түүхий эд бол
нүүрс, ус хоёр байдаг. Олон жилийн турш Түлш эрчим хүчний яам гэсэн үйл
485
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажиллагааны бүтэцтэй байсныг дахин нэг эргэж хармаар. Аж үйлдвэр, Түлш,
эрчим хүчний Яаманд нүүрсний нэгдэл-судалгааны нэгтгэл байсан одоо бүр
үгүй болсон.
Ашигт малтмал, газрын тосны газарт Нүүрс судалгааны хэлтэс гэж байдаг
боловч, нүүрсний бодлого-судалгааны ямар ч үр дүнтэй юм хийгээгүй, зөвхөн
тусгай зөвшөөрөл /лицензийн/ түүний өөрчлөлт, будилаан, маргаан тарьж
байдаг газар болжээ. Үүнд уурхайнхан тун сэтгэл дундуур байдаг гэдгийг энэ
дашрамд онцлон хэлье Энэ тухай дахин санал авч, тодорхой шийдэлд хүрнэ
гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний санаачилсан, номыг бүтээхээр санаа зориг шулуудсан
Ч.Цогтбаатар, Ч.Батаа мэргэн дүү нартаа гүнээ талархаж НОМЫН АВШИГ
ОРШИХ БОЛТУГАЙ хэмээн ерөөе.
486
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БАТСҮХИЙН ЭЛБЭГЗАЯА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул
уурхайн бодлогын газрын дарга
Жагар овогт Батсүхийн Элбэгзаяа 1979 онд Дархан-Уул аймгийн Шарынгол
суманд төрсөн.
1986-1996 онд Дархан Уул II арван жилийн дунд сургууль, 1996-2000 онд
МУТИС-ын Уул уурхайн инженерийн сургуулийг “Уул уурхайн инженер, эдийн
засагч” мэргэжлээр, 2004-2005 онд ШУТИС-ийн магистрын зэргийг “Ашиглалтын
технологи”-р төгссөн. 2010-2013 онд ШУТИС-ийн докторантын сургалтыг сурч
дүүргэсэн. 2013 онд Уул уурхайн салбарын “Мэргэшсэн инженер”, 2021 онд
“Монгол Улсын зөвлөх инженер”-ийг “Ил, далд уурхайн ашиглалтын технологи,
төслийн үнэлгээ” чиглэлээр мэргэшэн дүүргэсэн. 2020 онд Удирдлагын
академид Эрхэлсэн түшмэлийн мэрэгшүүлэх багц сургалтад сурч дүүргэсэн.
2000-2002 онд уул уурхайн “Монгол-Чех Металл” УҮГ-т ажилтан, инженер,
2002-2003 онд “Шарынгол” ХК-ийн “Бурхант” –ын алтны үйлдвэрт уулын инженер,
2004-2005 онд “ЭДЭ” ХХК-ийн үйлдвэр эрхэлсэн захирал, 2006-2011 онд АМГ-
ын Уул уурхай, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2011-2014 онд АМГ-
ын УУХ-ийн Технологи үйлдвэрлэлийн тасгийн дарга, 2014-2016 онд Эрдэнэт
Үйлдвэр ХХК-ийн тэргүүлэх инженер, 2015-2016 онд Үйлдвэрлэл техникийн
албаны дарга, 2016-2017 онд Ерөнхий уурхайчин тус тус ажиллаж байсан.
2017-2019 онд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга, 2019-2020 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн Уул уурхай
техник технологийн газрын захирал, 2020 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн
яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
Уул уурхайн бодлогын газрын даргын албан тушаалыг хашиж байна.
2006 оноос АМГТХЭГ-ын Уул уурхайн албанд тайлан, төлөвлөгөө нөөцийн
хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тасгийн даргаар
ажиллахдаа:
1. Уулын үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын
төлөвлөгөө, тайланг хянан хүлээн авч, статистик мэдээллүүдийг нэгтгэн
боловсруулж, ”Геологи, уул уурхайн салбарын “Геологи, уул уурхай, газрын тосны
салбарын 2005 оны үйл ажиллагааны тухай”, “Геологи, уул уурхай, газрын тосны
487
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
салбарын 2006 оны үйл ажиллагааны тухай”, “Геологи, уул уурхай, газрын тосны
салбарын 2007 оны үйл ажиллагааны тухай” эмхтгэлүүдийг хэвлүүлж төр засаг,
олон нийтийн байгууллагуудад түгээж, салбарыг мэдээллээр хангасан. Уулын
үйлдвэрүүдээс улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэл, төлбөрийн
судалгаа, дараа онуудын үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг аймаг, сум, аж
ахуйн нэгж, уурхай тус бүрээр гарган төр засгийн байгууллагыг мэдээллээр
хангах гэх мэт олон ажлуудыг чанартай хийж гүйцэтгэсэн болно.
2. Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж
мөрдөх тухай хуулийн дагуу “Уулын ажлын тайлан, төлөвлөгөө боловсруулах
журам”,
3. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн заалтын дагуу
“Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам”-ыг боловсруулан
дагаж мөрдөх ажлыг зохион байгуулах хэрэгжилтийг хангаж Ашиглалтын өмнөх
үйл ажиллагааны журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашиглалтын
өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах, гэрээний талаар санал, дүгнэлт
гаргах,
4. УМХГ, МҮЭХ-той хамтран “Нүүрсний салбарын Хөдөлмөрийн аюу лгүй
ажиллагаа, эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт“ сэдэвт семинар
зохион байгуулсан.
5. Канадын хайгуул, олборлогчдын чуулга уулзалтад (Торонтогийн)
оролцох бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулсан, МУХАҮТ, Гадаадын
хөрөнгө оруулалтын газар, АМГ /АМГТХЭГ/ хамтран зохион байгуулсан Монгол
Солонгосын бизнес чуулга уулзалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэн
салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан.
6. АМГ /АМГТХЭГ/, Гадаадын хөрөнгө оруулалтын газартай хамтран
“Герман Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-
ыг зохион байгуулсан.
7. Мөн “Монгол Улсын уул уурхайн салбарын татварын шинжилгээ”, “Ойрын
ирээдүйд ашиглалтад орох уул уурхайн үйлдвэрүүдийн дэд бүтэц”, “Алтны
уурхайнуудын ус ашигласны төлбөрийн тухай” зэрэг улс орны эдийн засаг,
салбарт тулгамдсан асуудлуудын талаар судалгааны ажил хийж, агентлагийн
зүгээс зохион байгуулсан хурал, семинар, зөвлөгөөн, хэлэлцүүлгүүдийг зохион
байгуулахад голлох үүргийг гүйцэтгэж, хуулийн төслүүдэд санал өгөх зэрэг
агентлагийн тулгамдсан цаг үеийн ажлуудыг хариуцлагатай чанартай гүйцэтгэж
ирсэн.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасан
заалтын дагуу Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник технологид
үнэлэлт, дүгнэлт өгөх, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
“ Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник технологид үнэлэлт өгөх
аргачлал”-ыг боловсруулах I, II шатны ажлыг МУШУТИС-тай хамтарсан ажлын
хэсэгт орж ажиллан боловсруулж хэрэгжүүлсэн.
488
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
9. “Ил, далд уурхай, уул уурхайн үйлдвэрүүдийн аюулгүй ажиллагааны
дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх” ажлын даалгаврыг
боловсруулсан. Ажлын хэсгийн ахлагчаар 2012-2015 онд ажиллан “Хүдрийн
далд уурхайн аюулгүй байдлын дүрэм” (Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын
хамтарсан тушаал №229/А/232, 2015.11.29) -ийг батлуулсан.
Өөрийн санаачилгаар: 1. “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй
байдлын улсын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулж, хөдөлмөрийн
аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дүрмийг салбарын хэмжээнд шинэчлэх
ажлыг эхлүүлсэн. 2. “Уулын болон хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахим
хэлбэрээр авах” системийг салбарт нэвтрүүлэх ажлуудыг тус тус санаачлан
амжилттай нэвтрүүлсэн.
Эрдэнэт үйлдвэр ХХК-д 2014-2017 онд Үйлдвэр техникийн албаны
дарга, Ерөнхий уурхайчнаар ажиллахдаа дараах ажлуудыг хийжээ. Үүнд:
1. “Mine-Mill-integration ойлголтын хүрээнд Тактикийн агуулахаар
технологийн процессыг оновчлох инновацийн төсөл” боловсруулан Эрдэнэт
үйлдвэр ХХК-ийн инновацийн сан, Мянган инженерийн зөвлөгөөний төсөл
шалгаруулалтын тэргүүн байранд шалгарч практикт нэвтрүүлэн 30 тэрбум
хүртэл төгрөгийн хэмнэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлсэн.
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэтийн овоо”
ордын балансын исэлдсэн хүдрийг HL-SX-EW технологиор боловсруулах
үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг үйлдвэрийн инженер техникийн
ажилчидтай хамтран боловсруулж, Эрдэм баялгийн зөвлөлийн хурлаар
хэлэлцүүлэн Ашигт малтмалын газрын даргын 2016.08.01-ний өдрийн Т/86
дугаар тушаал, ЭБМЗ-ийн 2016.06.15-ны өдрийн хурлын №16-02-01 дүгээр
дүгнэлт”-ээр батлуулсан.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэтийн-Овоо” зэс-
молибденийн ордын Баруун-Хойд болон Төвийн хэсгийн нөөцийн шинэчилсэн
тооцооны тайлангийн Техник эдийн засгийн үнэлгээг Монголын үндэсний
боловсон хүчин болох үйлдвэрийн инженер техникийн ажилчидтай хамтран
“2016 оны 06-р сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хурлын СТР-16/01 дүгээр
дүгнэлт”–ээр батлуулсан.
4. “Эрдэнэт үйлдвэр ХХК-д шаардлагатай бараа, ажил, үйлчилгээний
захиалга хийх, судлах, нэгтгэх, хянах, батлах журам”, Техникийн хэлтсийн
үйл ажиллагааны журам, Хүдрийн ил уурхайн үйл ажиллагааны журмыг
боловсруулж, батлуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2017-2019 онуудад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллахдаа дараах ажлуудыг
хийжээ. Үүнд:
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/21 дугаар тушаалаар
Ажлын хэсгийг ахлан тус ажлын хэсгийн хүрээнд стратегийн ач холбогдол
бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын
нүүрсний, Цогтцэций сумын нутагт орших Таван толгойн чулуун нүүрсний,
489
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших Шивээ Овоогийн хүрэн
нүүрсний, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Багануурын хүрэн
нүүрсний, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаансуваргын зэс,
молибдений, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших Бүрэнхааны
фосфоритын, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн
зэс, молибдений ордуудын талбайн хил заагийг тодорхойлж Засгийн газрын
хуралдаанаар тогтоолоор батлуулсан.
2. “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар
авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт
ажиллан УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор
батлуулсан.
3. “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих
тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар
тус тус хэлэлцүүлэн батлуулсан.
Эрдэнэс Монгол ХХК-д 2019 оноос 2020 онд ажиллахдаа дараах ажлуудыг
хийжээ. Үүнд:
1. Эрдэнэс Монгол ХХК-д Салхитын ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн
авах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн,
2. Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах ажлыг
зохион байгуулж, 30 жил ашиглагдаагүй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах
хувилбар тооцооллыг хийж 2019 онд ам нээх, технологийн дээж авах ажлыг
амжилттай удирдан зохион байгуулсан.
3. Багануурын хүрэн нүүрсний ордын Баруун хонхор хэсгийн нөөцийн
тайланг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажилласан.
2020 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын
газрын даргаар ажиллахдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
боловсруулан батлуулсан, Улсын онцгой комиссын хурлаар холбогдох
шийдвэр, тогтоолыг гаргуулж хэрэгжилтийг ханган шуурхай ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл 5, ном 1-ийг бичиж нийтлүүлсэн.
2010 онд АМГТХЭГ-ын “Тэргүүний ажилтан өргөмжлөл”, Уул уурхайн
салбарын 85 жилийн ойн медаль, 2010 онд “Тэргүүний уурхайчин”
цол тэмдэг, 2011 онд Уул уурхайн салбарын залуучуудын холбооны
“Тэргүүний залуу” медаль, МҮЭХ-ны ЭХГУУҮЭХ-ны “Уурхайчны алдар”
одон, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2012 онд Уул
уурхайн салбарын 90 жилийн ойн медаль, 2017 онд Уул уурхайн салбарын
95 жилийн ойн медаль, 2019 онд Геологийн салбарын 80 жилийн ойн
медаль 2021 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.
490
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЧҮЛТЭМЖАМЦЫН ЭНХБАЯР
Монгол Улсын Зөвлөх инженер
Би Монгол Улсын эрдэс баялгын салбарт удам дамжсан гэр бүлийн гишүүн
гэдгээрээ байнга бахархаж явдаг билээ. Миний эхнэр Баттогтохын Энхтуяа
геологич мэргэжилтэй, салбартаа одоо ч ажилласаар байгаа Монгол Улсын
зөвлөх геологич. Манай бага охин Э.Чимэдлхам, хүргэн Б.Агар нар маань
геологич мэргэжил эзэмшин, одоо Канад улсын Эдмонтоны Их Сургуульд
суралцаж байна. Миний аав Цэрэндоржийн Чүлтэмжамц анх 1961 онд Горхийн
хайгуулын товчоонд нягтлан бодогчоор ажиллаж улмаар Чойрын геологийн
экспедицэд ангийн дарга, экспедицийн ерөнхий ня-бо, Хар-Айрагийн жоншны
уурхай, Геологи уул уурхайн авто тээврийн бааз, Монгол-Польшийн зкспедицэд
жолоочоор ажиллаж байсан геологийн салбарын ахмад ажилтан, буурал
байлаа.
Аавын минь ажил мэргэжил нөлөөлсөн үү, ямар ч байсан би 1975 онд
Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн Дээд сургуульд элсэн орж, 1980
онд Геологи уул уурхайн факультетийг уул уурхайн ашиглалтын технологич
мэргэжлээр төгсөж, Хэнтий аймгийн Чандган талын нүүрсний уурхайд уулын
мастераар томилогдон ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан тэр үеэс
хойш уул уурхайн салбарт 42 дахь жилдээ ажиллаж байна. Чандган талын
нүүрсний уурхайд Ж.Гомбожав ахлагчтай улсын чанарын бригадын хамт олон
намайг хүлээн авч, нүүрсний давхаргын завсарын чулуулгийг ангилан ялгах
технологид сургаж байлаа.
Улмаар 1981 онд ТЭХҮЯ-ны харьяа Нүүрсний үйлдвэрийн нэгдэлд чанар
хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллалаа. Нүүрсний үйлдвэрийн
нэгдэл татан буугдаж, 1982-1986 онд Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн яамны
Нүүрсний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж, салбарын шинэ техник, технологи,
ШБОС-ын асуудал давхар хариуцан “ШБОС-1982”, “ШБОС-1984” улсын үзлэг
уралдаанд салбарыг бэлтгэж оролцуулах ажлыг зохион байгуулж байлаа. Тэр
үед манай түлш, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд шинэ
бүтээл, шинэ санаачлага гарган, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд улс
ардын аж ахуйн бусад салбараасаа тэргүүн эгнээд явдаг байсан. ТЭҮЭШЗТИ-
491
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ийн сэргээгдэх эрчим хүчний секторын эрдэм шинжилгээний ажилтан
Б.Чадраа гуайн “Үхрийн аргалаас био хий гаргах технологи”, ТЭХС-ийн инженер
Д.Нанжаа нарын “ТЭХС-ийн сүлжээний горим тооцоолох автоматжуулсан
систем”, Багануурын уурхайн ерөнхий инженер Д.Хишигт нарын зохион
бүтээсэн “ЭШ15/90 алхагч экскаваторын шанаганы хөлдүүс арилгах арга” зэрэг
бүтээлүүд шагналт байруудад шалгарч байлаа.
Тэр үед төр, засгийн шийдвэрээр залуу мэргэжилтнүүдийг харьяа аж ахуйн
нэгжийн удирдлагаар томилон ажиллуулдаг байсан жишгээр 1986 оны 3-р сард
Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний уурхайн даргаар томилогдон 1992
оны 9-р сар хүртэл ажилласан. Салбарын захиргааны төв байгуулагад ажиллаж
байгаад очсон болохоор бүх талын дэмжлэг, хамт олны идэвхи чармайлтаар
тухайн он жилүүдийн хөдөлмөрийн амжилт чамгүй байж, Өмнөговь аймагтаа
хөдөлмөрийн амжилтаараа манай уурхай байнга эхний 3 байрт шалгардаг
байсан. Таван толгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн кокс химийн цогцолбор
барьж байгуулах төрийн бодлого тэр үеийн социалист орнуудын хүрээнд ид
явагдаж байсан бөгөөд Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зураг төслийг
боловсруулах ажлыг ЗСБНХУ-ын Ленинградын “ГИПРОШАХТ” институт хийж,
уурхайд Ажлын хэсэг, дарга, сайд нар байнга ирж ажиллаж байсан үе байлаа.
“Нүүрс” компаний захирал Д.Цэдэндамба гуайн 1989 онд санаачилсан Таван
толгойн ордын нүүрснээс энгийн аргаар хагас кокс боловсруулах ажлыг зохион
байгуулж, анхны хээрийн гар баюу хийж, кокс үйлдвэрлэн тэр үеийн Хөтөлийн
эрдэс хөвөнгийн үйлдвэр, УБТЗ-ын Депогийн завсарын газарт бүтээгдэхүүнээ
нийлүүлж, нүүрсийг боловсруулан өртөг шингээсэн, өөр төрлийн бүтээгдэхүүн
хийх ажлыг эхлүүлж байсан хөдөлмөрийн хамт олноороо бахархдаг юм. Таван
толгойн уурхайд ерөнхий инженер П.Баттогтох, ерөнхий механик Д.Пүрэвсүрэн,
механик Ч.Мөнхбаатар, Ц.Өнөрбаяр, маркщейдер инженер М.Аварганэргүй,
инженер-эдийн засагч М.Хүрэлбаатар, ерөнхий нягтлан бодогч Ц.Батсүх,
тооцооны ня-бо Б.Цэрэнпагма зэрэг залуу инженер, техникийн ажилтнуудтай
хамтран ажиллаж байсан он жилүүдээ дурсан санахад сайхан байна.
Эрчим Хүч, Геологи Уул Уурхайн яаманд мэргэжилтнээр 1992-1995 онд
ажилласан хугацаандаа “Ашигт малтмалын тухай” хуулийн төсөл боловсруулах
анхны Ажлын хэсэгт ажиллаж байлаа.
Чандган талын нүүрсний уурхайн дарга, Талбулагийн уурхайн хэсгийн дарга,
”Хунан” ХХК-ийн уурхайн дарга зэрэг ажлуудыг 1995-2003 онд хийж байгаад
Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт улсын ахлах байцаагчаар 2003-
2011 онд ажиллахдаа уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг
хангуулах, хууль зөрчих аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, байцаагчдын
мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний эрх зүйн чадамж, чадавхийг
сайжруулах чиглэлээр ажиллаж байлаа. Энэ хугацаанд эрхэлж байсан ажлын
хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн захирамжаар байгуулагдсан
“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслэлийн эргэлтэд хяналт тавих
тухай” хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт биечлэн оролцож, батлуулах
хүртэлх бүх шатанд идэвхитэй оролцож байлаа.
492
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Уул уурхайн газрын захиралаар 2011-2012
онд ажиллаж, Монгол Улсын анхны төрийн өмчийн хувьцаат компанийн тулгын
чулууг тавилцан анхны 1 сая тонн нүүрс олборлох, экспортлох ажлыг удирдан
зохион байгуулж байлаа.
“Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн уул уурхай хариуцсан зөвлөхөөр 2012 оноос
өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд алт олборлолтын үйл ажиллагааг
биечлэн удирдаж, уулын ажилд өртөж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг
удирдан ажилласнаар манай компани 2014 оны ажлын үзүүлэлтээр аймагтаа
тэргүүлэн “Байгаль хамгааллын тэргүүлэгч” номинацид шалгаран “Алтан
гурвалжин” цом хүртэж, 2019 онд Сэргэлэн сумын шилдэг аж ахуйн нэгжээр
шалгарсан. Тухайн орд газарт байгаа эрдэс баялгийг хаягдалгүй ашиглах
зорилгоор алтны шороон ордыг ашиглах явцад баяжуулах төхөөрөмжөөс
хаягдаж байгаа элс хайргыг шигшүүрээр ангилан ялгаж, 0-5 мм-ийн фракц
бүхий угаасан элс хайргыг дүүргэгч материал болгон барилгын материалын
үйлдвэрүүдэд нийлүүлэх ажлыг 2019 оноос хийж байна. Монгол Улсын Засгийн
газрын “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Эрдэнэсийн санд 2012-2021
онд нийт 11,4 тэрбум төгрөгийн алтны борлуулалт хийсэн хөдөлмөрийн хамт
олноороо байнга бахархаж байдаг.
Монгол Улсын Зөвлөх инженерийн хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт
орших Баян голын гольдролын алтны шороон ордын доод хэсгийг драгаар
ашиглах ТЭЗҮ, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Мөсөн түрүүний
алтны үндсэн ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ, Говь-Алтай аймгийн Бугат сумын
нутагт Манхан уулын чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ, Төв
аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймганы алтны үүсмэл шороон орд
1-ийг ил аргаар ашиглах ТЭЗҮ, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт
орших Анасын хайлуур жоншны ордыг ил ба далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийн
тодотгол зэрэг 10 гаруй зураг төсөлд зөвлөхөөр биечлэн ажилласны зэрэгцээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой ордын Цанхи,
Бортээг, Оорцог /Баруун-Өмнөд/, Ончхараат/Зүүн/, Бортолгой, Ухаахудгийн
баруун хэсгийн талбайн нөөцийн үр дүнгийн нэгтгэл тайлан, Сүхбаатар аймгийн
Сүхбаатар сумын нутагт орших “Эрвэн хошууны овооны төмөр цайрын ордыг
ил аргаар ашиглах ТЭЗҮ, ”Ачит-Эх” ХХК-ийн Эрдэнэтийн Овооны хаягдлын 2-р
овоолгоос катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ, ШУТИС-ийн ГУУИС-ийн уул уурхайн
геотехникийн баклавар бэлтгэх сургалтын хөтөлбөр зэрэг 20 гаруй зураг төсөлд
шинжээчээр томилогдон ажиллаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр
хэлэлцүүлэн батлуулж, орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд
өөрийн мэдлэг, боловсролоо зориулан ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун
явдаг.
Улсад ажиллах хугацаанд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат,
Монгол Улсын шадар сайд асан Ч.Пүрэвдорж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
А.Барьны, Эрчим хүчний гавьяат ажилтан Б.Жигжид, орлогч сайд асан
Л.Эрдэнэ, Ж.Сосор, Ө.Гүржав нарын олон мундаг туршлагатай сайд, дарга нар
болон эрдэмтэн судлаачид, найз нөхдийн дэмжлэг туслалцаа маш их байсныг
493
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
салбарын ойн энэ өдрүүдэд онцлон тэмдэглэн хэлэхэд сайхан байна.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ахмад ажилтны хувьд цаашдын
хөгжлийн талаар саналаа хэлье гэж бодож байна. Улс орны эдийн засгийг
түүчээлэн байгаа эрдэс баялгийн салбарын ажлыг орон нутагт дэмжихгүй,
хайгуул олборлолтын үйл ажиллагааг сөргөөр хүлээн авах хандлага ихсэж
байгаа өнөө үед хөрөнгийн биржээр дамжуулан хайгуул болон ашиглалтын
лицензээр хөрөнгө босгох боломжийг бүрдүүлж, иргэдийн шууд оролцоог бий
болгох, ялангуяа тухайн орон нутгийн иргэд давуу эрхтэй хөрөнгө эзэмших
хууль эрх зүйн тогтвортой орчин бий болгох шаардлагатай байна даа.
Монгол орны уул уурхайн салбарын түүхэн хөгжилд өөрсдийн ажил
үйлсээрээ хувь нэмрээ оруулж, түүхэнд мөрөө үлдээж, эх орныхоо хөгжилд
үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийн ахмадуудад болон тэдний залгамж
залуу үеийн уурхайчид Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсэж, цаашид
улам ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, урам зориг дүүрэн байхын өлзийтэй
ерөөлийг өргөн дэвшүүлье.
494
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЦЭНДИЙН ЭНХБОЛД
Монгол Улсын Зөвлөх инженер
Монголын уул уурхайн салбарын хөгжлийн
товч түүх, дурсамж, санал бодол
Юуны өмнө мэргэжил нэгт нөхөд, уул уурхайн салбарынхаа хамт олонд
Монголын уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд, цаашид өндөр үр ашигтай олон
арван ордыг ашиглалтад оруулан, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх үйлс хэрэгт
тань улам өндөр амжилт хүсье.
Миний бие 1981 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг “Ил
уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр төгсөөд ажлын гараагаа одоогийн
Монголросцветмет нэгдлийн Хар Айрагийн жоншны уурхайгаас эхэлснээс өнөөг
хүртэл мэргэжлээрээ энэ салбартаа 41 дэх жилдээ ажиллаж байна.
Ажлын гараагаа Хар Айрагийн жоншны уурхайгаас эхэлсний дараа Түлш,
эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд 10 жил ажиллаж, Түлш,
эрчим хүч, геологи уул уурхайн яаманд түшмэл, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн
яаманд Уул уурхайн хэлтсийн дарга, Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул
уурхайн газрын орлогч дарга, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Уул уурхайн
албаны захирал зэрэг төрийн албыг 1992 -2002 он хүртэл 10 жил ажиллаж
байгаад 2002 оноос МАК, Кью Жи Икс , Грийн энэржи просперити ХХК зэрэг
гадаад, додоодын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж байгууллагуудад нийтдээ
20 гаруй жил ажиллаж ирлээ.
Одоогоос 40-өөд жилийн өмнө Түлш, эрчим хүчний эрдэм шинжилгээ,
зураг төслийн байгууллагад ажиллаж байсныг өнөөгийн түвшинтэй харьцуулж
үзэхэд үнэхээр сайхан дурсамжтай цаг үе байж дээ гэж бодогддог. Бид эрдэм
шинжилгээний болон бусад бүх тайлангаа зөвхөн орос хэл дээр, гар бичмэлээр
бэлтгэн бичээчид өгч бичгийн машинаар бичүүлдэг байлаа.
Миний ажиллаж байх үед салбарын эрдэм шинжилгээний байгууллага нь
улсын үйлдвэрүүдийг аль болох өндөр үр ашигтай ажиллуулах, ашиглаж болох
хаягдал түүхий эдийг аль болох эдийн засгийн эргэлтэнд оруулах, тухайн орон
нутаг, газар зүйн байршил болон хэрэглэж буй технологид зохицон нийцсэн норм
стандартыг боловсруулан мөрдүүлэх, үр ашигтай шинэлэг технологи нэвтрүүлэхэд
үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг байлаа. Тухайлбал, ЗСБНХУ-ын эрдэм
495
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
шинжилгээний байгууллагуудтай хамтран нүүрсний уурхайн овоолгод хаягдаж
буй исэлдсэн нүүрсийг боловсруулах замаар гуминны бордоо үйлдвэрлэж хөдөө
аж ахуйд нэвтрүүлэх, тэсэлгээний ажлын зардлыг бууруулах зорилгоор хямд
үнэтэй, энгийн тэсрэх материал үйлдвэрлэн нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг
эхлүүлж байснаас өнөөдөр ихэнх нь үйлдвэрлэлд бүрэн нэвтрэн үр ашгаа өгч
байна. Үүний тод жишээ бол өнөөдрийн тэсрэх материал үйлдвэрлэдэг нэг
компанийг ЗСБНХУ-ын Магаданы эрдэм шинжилгээний институттэй хамтран
Багануурын уурхайг түшиглэн МОНМАГ нэртэй компани байгуулан ашиглалтанд
оруулсан ба энэ нь Монголдоо хамгийн анхны тэсрэх материалын үйлдвэрлэгч
болсон байна.
1990 оноос хойш социалист систем задран бутарснаас хойш шинжлэх ухааны
байгууллага санхүүжилтгүй болж улмаар бараг дампуурлын ирмэгт ирсэн. Манай
хүрээлэн өөрийгөө санхүүжүүлэхийн тулд банкнаас зээл авч Германаас машин
зөөж, олсон мөнгөөрөө ганзгын наймаа хийж ажиллагсдаа цалинжуулдаг байсан
гээд бод доо.
Хүрээлэнгийн дэд захирлын албан тушаалаа 1992 онд өгөөд Түлш, эрчим
хүчний яамны Гадаад харилцааны хэлтэст дэс түшмэлээр буюу мэргэжилтнээр
ажиллаж эхэлсэн. Энэ үед П.Жасрай гуай ерөнхий сайд, Б.Жигжид гуай ТЭХЯ-
ны сайд нь байсан ба тухайн үеийн хэллэгээр “хонгилын үзүүрт гэрэл цухуйх” гэж
байсан үе.
Энэ үед түлш, эрчим хүчний салбар гүн хямралд орсон Багануур, Шарын
голын уурхайнууд нүүрсээ гаргах хөрөнгийн чадваргүй, УБ, Дархан гээд хүн
ам төвлөрсөн хотуудын цахилгаан, дулааны хангамж дээд хэмжээнд хүртлээ
доголдсон, хотууд өвөл хөлдөх дээрээ тулсан үе байлаа.
ОХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудаас авдаг зээл, тусламж байхгүй
болсон энэ хүнд үед тухайн Засгийн газар Дэлхийн банк, АНУ, Япон, Германаас
түлш, эрчим хүчний салбарт тусламж дэмжлэг хүссэний дагуу АНУ хамгийн
түрүүнд ТЭЦ-III-ын шинэчлэлд 35 сая ам.долларын тусламж үзүүлснээр УБ
хотын цахилгаан, дулаан хангамж эрс сайжирч байсан.
Японы Засгийн газар ТЭЦ-IY-ийн засвар болон Шивээ Овоогийн уурхайг
шинээр нээхэд буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээлээр, Герман Улс
Дарханы ТЭЦ-ийн шинэчлэлд, Дэлхийн банк Багануур, Шарын голын уурхайн
техникийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж түлш, эрчим хүчний салбарын үйл
ажиллагааг тогтворжуулж байсан. Энэ үед би Дэлхийн Банкны санхүүжилтээр
хийгдсэн Багануурын уурхайн техникийн шинэчлэл буюу өндөр өртөг зардалтай
төмөр замын хөрс хуулалтын системийг авто тээврийн системд шилжүүлэх
төслийн холбогдолтой бүх материалыг орчуулан тухайн төслийг яамны зүгээс
хариуцан төгс гүйцэтгэн хүлээлгэн өгч байлаа.
Эдгээр төслүүдийг гүйцэтгэж байх явцад ойлгосон нэгэн зүйл бол “эрчим
хүчний үнэ тарифийг чөлөөлөх” асуудал байсан юм. Яагаад гэвэл бид дэлхийн
зах зээлийн үнээр цахилгаан станц, нүүрсний уурхайн өндөр хүчин чадалтай
тоног төхөөрөмжүүдийг зээлээр худалдан авсан. Эдгээр төхөөрөмжүүдийг
тодорхой хугацаанд, байгуулсан элэгдлийн фондын хөрөнгөөр улсаас элдэв
496
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
татаас нэхэхгүй дахин худалдан авч ажиллуулах бүрэн бололцоотой болохыг
харсан юм.
Ингэсэн тохиолдолд түлш, эрчим хүчний салбар нь засаглал болон
санхүүжилтийн хувьд бие дааж үйл ажиллагаа явуулах чадамжтай болох улмаар
Монгол Улс зах зээлд бүх салбараараа шилжих үндсэн нөхцөл бий болох ёстой
байлаа. Мэдээжийн хэрэг эхний үед хүндрэл гарна. Түүнийг алхам, алхмаар
шийдээд явах бололцоотой байсан.
Иймд нэгэн удаа Ерөнхий сайд асан М.Энхсайхантай албан бусаар уулзах
завшааныг ашиглан асуудлын мөн чанарыг танилцуулсан бөгөөд үүнийг маш
зөв гэж үзээд 1996 оны намар эрчим хүчний үнийг чөлөөлөх тогтоол гаргасан.
Харамсалтай нь МАХН улс төр хийгээд АН орон нутгийн сонгуульд ялагдал
хүлээснээр энэ асуудал шийдлээ олоогүй өнгөрсөн билээ. Энэ юуг харуулж
байна гэхээр өнөөдрийг хүртэл социалист системийн арга барилаасаа салж
чадахгүй байсаар өр авлагадаа баригдаад асуудлаа шийдвэрлэх гэж үйлээ үзэж
байх шиг байна даа.
Тухайн үеийн сайд дарга албатууд нь улс орныхөө хөгжил, ард түмнийхээ
сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ үнэхээр нойр хоолгүй зүтгэн ажилладаг байж
билээ. Ардчилсан нам засгийн эрхийг авсан энэ үе ч бас хэцүү үе байлаа. Улс
орноо хөгжүүлэхэд эдийн засаг сул дорой, зээлийн эргэн төлөгдөх чадвар муу,
дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унаж, Азийн эдийн засгийн хямрал
эхэлж байсан үетэй давхцаж байсан учраас гадны зээл тусламж авахад ч
бэрхшээлтэй цаг үе байв.
Энэ үед Монголын эдийн засгийг Алт хөтөлбөр сэргээж эхэлсэн ба энэ үеэс
мөн банк, санхүүгийн байгууллагууд шинээр төрөн гарч байлаа.
Орчин цагийн Монгол Улсын уул уурхай нь 1960-аад оноос үүдэлтэй бөгөөд
дэлхийн II дайны дараа нээсэн гянт болд, цагаан тугалны үйлдвэрүүд болон
Эрдэнэт, Шарын гол, Багануур, Монголросцветмет-ийн уурхайнууд нээгдэн
ажиллаж байсан боловч 1988 он хүртэл салбарын хүрээнд мөрдөж ажиллах
хуульгүй үйл ажиллагаа явуулж байсан ба уурхайн нөхөн сэргээлт гэдэг асуудал
огт яригддаггүй байлаа.
Хууль эрх зүйн орчны талаар. Ингээд орчин цагийн уул уурхайн салбарын
анхны хууль 1988 онд Газрын хэвлийн тухай хууль нэртэйгээр батлагдсан нь
геологи, уул уурхайн салбарын харилцааг тодорхой хэмжээнд зохицуулдаг хууль
болсон.
Дэлхийн Банк ерээд оны эхэнд Монголд судалгаа хийж улмаар АМТХ-ийг
шинэчлэхэд дэмжлэг үзүүлэн, улмаар тус хуулийг 1994 онд батлуулсан боловч
тухайн үеийн социалист арга барил буюу хүнд суртал нь мөн л хэвээрээ хөрөнгө
оруулалт, зах зээлийн шаардлага хангаагүй хууль болсон байлаа. Гэхдээ хуучин
Газрын хэвлийн тухай 1988 оны хуультай харьцуулбал дэвшил гарч гадаадын
хөрөнгө оруулагчид монголын уул уурхайг сонирхон 1994 оноос Канад, Австрали,
Америкийн хөрөнгө оруулагчид олноор ирж хуучин соц. системийн үед илрүүлсэн
497
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ордуудыг сонирхон хөрөнгө оруулах санамж бичгүүдийг байгуулж эхэлсэн.
Үүнд Цагаан суваргын зэс, Мардайн ураны үндсэн орд, Дундговийн ураны
ордууд, Ноён уул орчмын алтны үндсэн ордын хайгуул, Бумбатын алтны үндсэн
ордыг ашиглах гэх мэт санамж бичгүүд үйлдэгдсэн. Түүнчлэн ТЭЦ-III болон
Дарханы ТЭЦ-ийн шинэчлэлийн гэрээ, Эгийн голын усан цахилгаан станц барих
Санамж бичиг гээд уул уурхай, эрчим хүчний олон төслүүдийг анх байрнаас нь
хөдөлгөхөд гар бие оролцож явлаа.
Япон улсын зүгээс манай геологи уул уурхайн салбарт томоохон дэмжлэг
үзүүлж, санхүүжилт хийж ирсэн бөгөөд геологийн салбарт “Алтан тал”, “Уудам
тал” нэртэй геологийн судалгааны мөн “Монголын Геологийн алба” нэртэй
төслүүдийг түүнчлэн уул уурхайн салбарт Цавын холимог металл, Цагаан цахирын
алтны ТЭЗҮ, Монголын Нүүрсний мастер план гэх мэт төслүүдийг буцалтгүй
тусламжаар, Багануурын уурхайн зарим санхүүжилт, Шивээ Овоогийн 2 сая-ын
хүчин чадалтай шинэ уурхайг нээх төслүүдийг хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэн
салбарын хөгжилд ихээхэн тус дэм өгч ирсэнийг бид мартах учиргүй.
Оюу толгойн илэрц дээр хайгуул хийх зөвшөөрлийг анх 1994-1995 онд
Америкийн MAGMA COPPER компани авч ажлаа эхлүүлсэний үр дүнд өнөөдөр
ийм том, дэлхийд данстай уурхайтай болоод байна.
Үүний дараа алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс олборлолт бага зэрэг
нэмэгдсэн хэдий ч энэ хуулийн хэрэгжилт хувь хүнээс буюу тухайн салбарын
удирдах албан тушаалтны үзэмжээс нэлээн хамаарч хамаарч байв. Тухайлбал
алтны нөөц ашигласны төлбөр авах тоо хэмжээг албан ёсоор хуульчлаагүй
зөвхөн удирдах дээд албан тушаалтны үзэмжээр шахуу, 2-12.5%-иар тогтоодог
байсан зэрэг дутагдлууд байв. Энэ үед алт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн
их ашиг олсон газар бол банкны салбар байлаа.
Манай улс 1997 оны байдлаар барилгын материалыг эс тооцвол уул уурхайн
5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Үүнд Эрдэнэтийн зэс, молибдений
баяжмал, Бор-Өндөрийн жонш 567000 тонн, дотоодын цахилгаан станц, уурын
зуухнуудын хэрэгцээт нүүрс 4.9 сая тонн, эдийн засгаа дэмжих алт олборлолт
ердөө 3 тонн багахан хэмжээний цагаан тугалга олборлон экспортод үндсэндээ
зэс, молибдений баяжмал гарч байв. Энэ бол хэтэрхий чамлалттай байсан ба
эдийн засгаа тэлэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг
нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байв.
Иймд тухайн үед Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан М.Энхсайхан
Монгол улс эдийн засгаа дэмжихэд уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх, үүний
тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах суурь үндсийг бий болгох асуудалд
тулгуурлан эрх зүйн орчныг нэн яаралтай шинэчлэн зах зээлийн харилцааг бий
болгох асуудлыг хөндөн гаргаж ирсэн.
Тэр үед би Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн
даргаар ажиллаж байсан ба 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинээр
боловсруулах болж Ажлын хэсгийн ахлан тухайн хуулийн төслийг боловсруулсан
батлуулсан ба энэ үед тус яамнаас хамгийн анхны Уул уурхай, газрын тосны
салбарын гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг УБ хотноо зохион
498
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байгуулж байсан.
1997 оны АМТХ хууль нь концепцийн хувьд цоо шинэ тухайн үеийн социалист
арга барилд нийцэхгүй, зах зээлийн шаардлагын дагуу бий болсон шинэлэг үзэл
баримтлалтай хууль байлаа.
Энэ хуулийг боловсруулах болон батлуулах шатанд миний бие нэг асуудалд
Дэлхийн Банкны зөвлөхтэй санал зөрөлдсөн бөгөөд тэр нь улсын төсвийн
хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудыг төрийн мэдэлд байлгаж тодорхой
нөхцөл бололцоотой ашиглуулах санал оруулсныг тухайн үеийн Ерөнхий
сайд зөвшөөрөөгүй. Түүнчлэн улсын хил орчмын бус нутагт тодорхой радиуст,
Орос Хятадын компанид лицензи олгохгүй байх асуудлыг Ерөнхий сайдад
танилцуулаад бас дэмжлэг аваагүй. Дараагийн нэг асуудал нь нөөц ашигласаны
төлбөрийг улсад 50 %, аймагт 30%, суманд 20 % хувиарлах заалт оруулсныг УИХ
дээр зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн улсын төсөвт 100% авахаар хуульчилсан.
Энэ нь нутгийн захиргааны байгууллага, иргэдийн орон нутгаа хөгжүүлэх
боломжийг хаасан ба иргэд нь юу ч өгдөггүй, байгаль орчныг сүйтгэдэг уул уурхайг
улам бүр үзэн ядах хандлага гаарч эхэлсэн. Энэ бол асуудлын нэг талаасаа зөв
ч юм шиг, учир нь яагаад уул уурхай компани орон нутагт юу ч өгөхгүй тэгээд
малчдын амьдрал, тайван байдлыг алдагдуулах ёстой юм. Үүнийг дагаад уул
уурхайн компаниудыг шантаажилдаг төрийн бус байгууллагууд борооны дараахи
мөөг шиг олон гарч ирсэн. Нөгөө талаасаа уул уурхайн салбар нь орон нутагтай
сайн хамтын ажиллагаа буюу харилцан ашигтай ажиллах нөхцлийг бий болгож
чадаагүйд оршиж байна. Одоо энэ асуудал улам бүр хурцдах шатандаа орж байх
шиг байна. Тэнд малчин иргэд тэмцээд л төр нь чимээгүй шахам хараад сууж
боломгүй байна. Үүнийг яаралтай зохицуулах хэрэгтэй.
Хуулийн өөр нэг үндсэн зорилго бол гуравдагч орны ялангуяа уул уурхайн
технологи өндөр хөгжсөн АНУ, Канад, Австралийн уул уурхайн томоохон
компаниудыг Монголд оруулан хайгуул хийлгэн шинэ ордуудыг бий болгон
ашиглалтад оруулах байлаа.
Тэр үед барууны хүн л бол бараг хойморт залрах шахсан үе байсан. Энэ л
хүмүүс монголын уул уурхайг хөгжүүлээд бөөн мөнгө үйлдвэрлээд өгөх юм шиг
ойлгодог байлаа. Харамсалтай нь зах зээлийн мэдлэг дулимаг байснаас болоод
тэдний философийг бүрэн ойлгоогүй зүгээр л хий хоосон итгэж байсан үе бий.
Бороогийн алтны ордын хувьд би хувьдаа их харамсч явдаг юм. 1994 онд
Бороогийн орд Алтай трейдинг компанийн мэдэлд очсоноос хойш 2 жилийн
дараа Английн компанид 10 сая доллараар зарагдсан тухай факс ХААҮЯ-нд
ирсэн юм. Үүний дараа хэдэн гадны нөхдүүд яаман дээр ирээд надтай уулзаад
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж хөнгөлөлт
эдлэх асуудлыг тавьсан. Би тэгэхэд хуулиар алт үнэт металлын салбар хөнгөлөлт
эдлэхгүй гэдгийг хэлээд гаргасан. Үүний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын
(Да.Ганболд дарга нь байсан) хороогоор уг хуулийг хэлэлцэн улмаар татварын
хөнгөлөлтийн асуудлыг татварын хуулиар шийдвэрлэнэ гэсэн үндэслэл гарган
татварын хуульд тусгахдаа зориудаар хуулийн зүйл ангийг өөрчилж алт үнэт
металлын салбарт хөнгөлөлт эдлүүлэхгүй хуулийг заалтыг хуйвалдааны аргаар
499