The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 22:53:52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Бүтээлийн талаар:
1967 оноос 1990 он хүртэл хэвлэлд нийтлүүлсэн 44 өгүүлэл, нийтлүүлсэнийг
орхиод 1991 оноос хойш бичсэн нийтлэлүүдийг тоочин бичив.

1. Монголын ард түмний сүр хүч, сүлд хийморь өөдрөг байг.,“Ардын эрх”.,
1991., №112.

2. Дэлхийн эрдэм ухааны торгон эгнээнд мөр зэрэгцье.,“ШУА
байгуулагдсаны 75 жилийн ойд хэлсэн үг”.

3. Алт, Эрдэнэтийн зэсийн баяжмалын дараа орох стратегийн
бүтээгдэхүүн., 1995.

4. Нийгмийн дэг журмыг тууштай хангая., “Ардын эрх”., 1995., №120.

5. Монголын төр, тусгаар тогтнолын түүхэн замнал., “Товхимол”., 1996.

6. Үндсэн хууль - Ардчилалын баталгаа мөн.

7. Монголын төрийн үзэл нь эв нэгдлийн үзэл.,“World Statesman” сэтгүүл.,
1995.

8. Монгол Улсын хувьсгал өөрчлөлт, гадаад орчны бодлого.,“Фракцын
олон улсын хүрээлэнд уншсан лекц”., 1996.

9. Монгол Улсын геостратегийн өнөөгийн байдал., “Лондон хотын хааны
олон улсын харилцааны хүрээлэнд уншсан лекц”., 1996.

10. МонголУлсынхөгжлийнүзэлбаримтлалынтухайтовчүндэслэл.,“Засгийн
газрын мэдээ”., 1996., №65.

11. Уулын үйлдвэрийн экологийн онол арга зүйн зарим асуудал.,“Монголын
уул уурхайн асуудлууд”., 1997.

12. Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зэс үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх
чадварын үнэлгээ., 1998., №01.

13. Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн технологийн инновацын зарим
асуудал.,“Новые решения в технике технологии добычи и переработки
руды на СП Эрдэнэт”., 1998.

14. Эрдэс баялгийн цогцолборт татвар тогтоох математик загвар (хамтын
бүтээл).,“Уул уурхайн сэтгүүл”., 1999., №01.

15. Парламент, төрийн тэргүүний харилцааны төлөвшилт.,“Шинэ толь
сэтгүүл”., 2000/4 (32).

16. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын харилцааны
төлөвшилт.,“Шинэ толь сэтгүүл”., 2001/1 (34).

17. Монголын Уул уурхайн салбарын боловсрол шинжлэх ухааны XXI
зууны зорилтууд., "Уул уурхайн сэтгүүл"., 2000., №05(06).

18. Монгол Улсын хөгжлийн стратеги эрдэс баялгийн хүчин зүйлүүд.," XXI
зууны босгон дээрхи Монгол Улсын шинэчлэл, цаашдын хөгжлийн
хандлагууд ".,Улаанбаатар.,2000.

19. Үндэсний аюулгуй байдалд экологийн эзлэх орон зай., "Шинжлэх ухаан
технологи сэтгүүл"., 2004, дугаар 3, 56-59 дүгээр тал.

300

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

20. Я.Гомбосүрэн уул уурхайн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн.
"Шинжлэх ухаан технологи " сэтгүүл, 2004, дугаар 2, 59-62-р тал.

21. Эрдэнэтийн үйлдвэрийн хөгжлийн концепци ба хүрээлэн буй орчны
менежмент., "Шинжлэх ухаан технологи " сэтгүүл, 2005 дугаар 3, 19-21-
р тал.

22. Эрчим хүчний нөөцийн шинэ чиг хандлага., "ШУТИС-ийн Эрдэм
шинжилгээний бүтээлийн эмхтгэл ", 2005, 57-64-р тал.

23. Монгол Улсын эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн номнол, Уул
уурхайн технологи, эдийн засаг, экологи, УБ, 2006.

24. Монгол инженерийн ухаан, Монгол инженерийн ухаан, УБ, 2006.

25. Эрдэс баялгийн боловсруулалтад ШУТИС-ийн эрдэмтэдийн оролцоо,
ШУТИС-ийн эрдмийн их чуулганы илтгэлийн эмхтгэл УБ, 2006.

26. Эрдэс баялгийн ашиглалт, Технологийн хөгжил, Монгол Улсын "Ашигт
малтмал технологийн хөгжил " эмхтгэл, УБ, 2007.

27. Стратегийн технологи ба экологи., Шинжлэх ухаан технологи сэтгүүл,
2007 он, №1.

28. Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцааны шинэ номлол., Олон
улсын харилцаа сэтгүүл, 2007 он №1.

29. Монголын тулгар Төрийг үндэслэн Байгуулсаны 800 жилийн түүхэн
Замнал, БНСУ-ын Монгол судлалын нийгэмлэг, Данкукийи Их сургуулъ,
Олон улсын бага хурлын эмхтгэл, 2007.

30. Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил,
Зэсийн эрдсийн боловсруулалт- гидрометаллурги, ЭШБ хурлын
эмхтгэл, 2007.

31. Монголын Уул уурхайн аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг хангах арга
зам, Үндэсний бутээмжийн их хурлын илтгэлийн эмхтгэл, 2007.

32. “Эрдэс баялгийн цогцолборын экологи-эдийн засгийн зөрчлийг арилгах
арга зам”, “ Байгаль орчин-Эрдэс баялаг- аж үйлдвэрийн талаархи
асуудлууд” сэдэвт Япон-Монголын 8-р бага хурал, Япон улс, 2008 он

33. “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны шинэ номлолын
үндэс”, Олон улсын харилцаа сэтгүүл.,УБ., 2008 он

34. “Уул уурхайн хөгжлийн тухай бодол эрэгцүүлэл”, “Шинжлэх ухаан
технологи сэтгүүл”., УБ., 2008 он

35. “Стратегийн технологи ба экологи”, Шинжлэх ухаан технологи сэтгүүл
№1., УБ., 2008 он

36. “Монгол Улсын эрдэс баялагын цогцолборын хөгжлийн стратегийн
судалгаа: зарим үр дүн, зорилт”, Шинжлэх ухаан технологи, Монгол
Улсын хөгжил., ОУ-ын ЭШХурал.,УБ.,2009 он

37. “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын зарим асуудал”,
ҮХШХороо.,УБ.,2009 он

301

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

38. “Геотехнологийн шинжлэх ухааны хөгжил”, Монгол инженерүүдийн
бүтээлч сэтгэлгээний хөгжил.,УБ.,2009 он

39. “Дэлхийн эдийн засгийн хямрал ба эрдэс баялгийн салбарын хөгжил ”,
Сэрсэн говь сэтгүүл.,УБ., 2010 он

40. Ураны хайгуул, олборлолт, боловсруулалтаар Казахстан дэлхийд
тэргүүлж байна /Нийтлэл. Mining Journal/ УБ., 2016.№11.

41. Өнөөдрийг өөрчилж ирээдүйг бүтээх инженерийн боловсрол /Илтгэл.
“Инженерийн боловсрол” э/ш-ний бага хурал/ ШУТИС. УБ., 2016.

42. Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хөгжүүлэхэд их сургуулиудын
хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд /Өгүүлэл. П.Очирбат,
Р.Мижиддорж, Б.Чинзориг/ ШУТИС. УБ., 2016.

43. НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн хүрээнд ШУТИС-ийн гүйцэтгэсэн ажлын
тойм, цаашдын зорилт /Өгүүлэл. Экологи-Тогтвортой хөгжил эмхтгэл/
УБ., 2017. №14.

44. Торгон зам ба Монгол /Илтгэл. ОУ-ын чуулга уулзалт/ 2017.6.22.

45. Монгол Улсын Транзит тээвэр ба Хятад-Монгол-Оросын эдийн засгийн
коридорын хөгжил /“Хангере-2017” ОУ-ын чуулган/ БНСУ. Бусан.
2017.10.26.

46. Партнерство за устойчивое развитие Северо-Восточной Азии /Илтгэл.
Korea Institute for International Economic Policу. ОУ-ын бага хурал/ БНСУ.
Чэжү. 2017.6.1.

47. Угольная промышленность Монголии: Состояние и перспективы
развития /Записки горного института/ 2017. Т226. стр420-427.

48. К вопросу о расширении сотрудничества между университетами для
реализации программы /“Устойчивое развитие-2030” //Записки горного
института// 2018.1.27. Т.229. стр27-30.

49. Бүс ба Зам хөтөлбөрийн эдийн засгийн “Монгол-Хятад-Орос”

хөтөлбөрийн хэрэгжилт /Илтгэл. “Хятад Улсын эдийн засгийн

реформ, нээлттэй бодлого, үр дүн” ОУ-ын бага хурал/. БНХАУ. Бээжин.

2018.

50. Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалыг уул уурхай хэрхэн угтах вэ? /
Илтгэл. “Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалын үе ба Монгол Улсын
хөгжлийн асуудлууд” э/ш-ний бага хурал/ УБ., 2018.5.7.

51. Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгал мөн чанараараа оюуны хувьсгал
байх нь ээ /Өгүүлэл. ШУ, Технологи сэтгүүл/ УБ., 2018. №1.

52. “Монгол Улсад Дэлхийн Геопарк байгуулах боломжит газрууд”,
“Ханбогдын шүлтлэг боржингийн биет ба бусад жишээ” /Илтгэл.
С.Жаргалан, Д.Гарамжав, П.Очирбат. ЮНЕСКО-ийн Дэлхийн паркууд
хөтөлбөрийн үндэсний чуулган/ УБ., 2018.6.

302

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

53. Үндэсний аюулгүй байдлыг хангахад уул уурхайн салбарын үзүүлэх
нөлөө, түүний онол арга зүйн асуудал /Илтгэл. “Үндэсний аюулгүй
байдал ба уул уурхай” э/ш-ний хурлын эмхтгэл/ УБ., Үндэсний Батлан
хамгаалах Их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний
хүрээлэн. 2018. 24-37-р тал.

Олон улсын хурал семинарт хэлэлцүүлсэн илтгэл, хэвлүүлсэн
өгүүлэл:
54. БНСУ-ын Олон Улсын Эдийн засгийн Хүрээлэн, Солонгосын Нэгдлийн

яамнаас зохион байгуулсан “Энх тайван ба эдийн засаг” олон улсын
чуулганд оролцож үг хэлсэн. (2019.08.28-30)
55. Солонгосын хойгийн “Цэрэг зэвсэггүй бүс 38-р өргөрөг” нутгаар
явж Дональд Трамп, Ким Жон Ун болон Өмнөд, Умард Солонгосын
Ерөнхийлөгч нарын уулзсан ордон танхимаар зочлов. Ер нь Солонгосын
хойгийн 38-р өргөргөөр явсан анхны монгол хүн би (П.Очирбат) болов.
56. БНХАУ-ын Ордос хотод болсон Олон улсын цөлийн форумын 7-р
чуулганд (2019.07.26-28) оролцож “Монгол Улсын цөлжилт, газрын
доройтлын талаар” илтгэл тавив.
57. БНКазахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Еразийн их сургуульд
лекц уншсан. Тус сургуулийн Хүндэт профессор цол хүртсэн.

Бие дааж бичсэн бүтээл (ном товхимол):
1. “Хар алт”., Улаанбаатар., 1971.
2. “Эрдэнэтийн уулын баяжуулах комбинатад АСУП байгуулах асуудал”.,

Москвагийн Улс ардын аж ахуйн удирдлагын институтын дээд курсын
төгсөлтийн ажил., 1974.
3. “БНМАУ-ын штокверк хэлбэрийн зэс молибдений орд газрыг ашиглах
оновчтой системийг сонгох, уулын ажлын горимын судалгаа”.,Техникийн
ухааны дэд эрдэмтний диссертаци”.,1975 (орос хэл дээр).
4. “Удирдах ур чадвар”., Улсын хэвлэл., УБ., 1980.
5. “Нүүрсийг удаан хадгалж хаягдлыг багасгах арга зам”., УБ., 1980.
6. “Удирдах үйл ажиллагааны үр ашгийг үнэлэх асуудал”., ЗХУ-ын Улс
ардын аж ахуйн Академийн Удирдлагын институтын курсын төгсөлтийн
ажил ., 1983.
7. “Түлш, эрчим хүчний цогцолборын удирдлагын зохион байгуулалт”.,
Улсын хэвлэл., УБ., 1987.
8. “Монголын ардчилалын хөгжил”., Улаанбаатар. 1995.
9. “Тэнгэрийн цаг”., Лондон., 1996.
10. “Монголын төр, тусгаар тогтнолын түүхэн замнал”, Улаанбаатар,1996.
11. “Алдаж болохгүй агшин”., Улаанбаатар., 1997.

303

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

12. “Монгол Улсын эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн стратеги ба
экологи”., Улаанбаатар., 1998.

13. “Үнэт эрдэсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи”.,
Улаанбаатар., 1999.

14. Стратегия развития минерально-сырьевого комплекса Монголии, Улан-
батор,1999.

15. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн бүрэн эрх анхны зам
мөр”., Улаанбаатар., 2001.

16. Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи,
Улаанбаатар,2002.

17. “Тогтвортой хөгжил ба хэрэглээний экологи“,Улаанбаатар, 2004.
18. “Удирдах ур чадвар”, 2 дахь найруулсан хэвлэлт, Улаанбаатар, 2005.
19. “Таван толгой өчигдөр, өнөөдөр, маргааш”, Улаанбаатар., 2006.
20. “Миний ээж”., Улаанбаатар, 2007.
21. “Стратегия развития минерально-сырьевого комплекса Монголии”.,

ОХУ, 2007.
22. Уул уурхайн шинжлэх ухаан., Улаанбаатар, 2008.
23. Оюу толгой: эрт, эдүгээ, ирээдүй., Улаанбаатар, 2010.
24. Монголын газрын тосны судалгааны шинэ үе., Улаанбаатар, 2013.
25. Дэлхийд өрсөлдөх Монголын баялаг., Эрдэнэт, 2014.
26. Занарын нүүрсустөрөгч олборлох технологийн судалгаа., Улаанбаатар,

2014.
27. Эрдэс баялгийн дэлхийн зах зээл. Улаанбаатар., 2016.
28. Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт судалгаа. Улаанбаатар.,

2017.
29. Есөн түмэн газар гэр тэргээр зорчсон тэмдэглэл. Улаанбаатар., 2017.
30. Уул уурхайн ажлын үндэс: Сурах бичиг. УБ., 2017.
31. Тансан ламын мөрөөр Хятад, Энэтхэг орноор зорчсон тэмдэглэл.

Улаанбаатар., 2018.
32. Уурхай дагасан соёлын өв. Улаанбаатар., 2018.
33. Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс: Сурах бичиг.УБ.,

2018.
34. Уул уурхайн технологи, эдийн засаг экологи 7 боть:  “Уул уурхайн эдийн

засаг, бизнес, менежмент” IV боть. Улаанбаатар., 2019.
35. Казахстан орноор зорчсон тэмдэглэл. Улаанбаатар., 2020.
36. Балба орноор зорчсон тэмдэглэл. Улаанбаатар., 2021.
37. Дэлхийн алтан хэвлий. Улаанбаатар., 2022.

304

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

38. Уул уурхайн шинжлэх ухаан. Улаанбаатар., 2022.
39. Нүүрсний аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн шинэ чиглэл.

Улаанбаатар., 2022.
40. Нүүрс химийн аж үйлдвэрийн хөгжлийн стратеги. Улаанбаатар. 2022.

Орчуулсан, редакторлосон бүтээл:
1. Оюутолгойнордыгнээсэнтухай/С.Дьяков,С.Санждорж,Г.Жамьяндорж;

Ред П.Очирбат. УБ. 2016.
2. Ил уурхайн авто тээвэр /Б.Пүрэвтогтох; Ред П.Очирбат/. УБ. 2019.
3. Газрын ховор элемент /С.Жаргалан; Ред. П.Очирбат/. УБ.
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл:
1. Байгалийн баялгийг өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт /

Нийтлэл. Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал эмхтгэлд/ 2016.
2. Цөмийн зэвсгээс ангид дэлхийг байгуулах /Илтгэл. ОУ-ын хурал/

Казахстан. Астана. 2016.8.29.
3. Эстонийн ба Монголын Хөөтийн занарын дулааны болон пиролизийн

уусгалтын харьцуулсан судалгаа /Өгүүлэл. Эстонийн Академийн
хэвлэл “Oil Shale” сэтгүүл/ 2016.№4.
4. Ураны хайгуул, олборлолт, боловсруулалтаар Казахстан дэлхийд
тэргүүлж байна /Нийтлэл. Mining Journal/ УБ., 2016.№11.
5. Өнөөдрийг өөрчилж ирээдүйг бүтээх инженерийн боловсрол /Илтгэл.
“Инженерийн боловсрол” э/ш-ний бага хурал/ ШУТИС. УБ., 2016.
6. Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хөгжүүлэхэд их сургуулиудын
хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд /Өгүүлэл. П.Очирбат,
Р.Мижиддорж, Б.Чинзориг/ ШУТИС. УБ., 2016.
7. НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн хүрээнд ШУТИС-ийн гүйцэтгэсэн ажлын
тойм, цаашдын зорилт /Өгүүлэл. Экологи-Тогтвортой хөгжил эмхтгэл/
УБ., 2017. №14.
8. Торгон зам ба Монгол /Илтгэл. ОУ-ын чуулга уулзалт/ 2017.6.22.
9. Монгол Улсын Транзит тээвэр ба Хятад-Монгол-Оросын эдийн засгийн
коридорын хөгжил /“Хангере-2017” ОУ-ын чуулган/ БНСУ. Бусан.
2017.10.26.
10. Партнерство за устойчивое развитие Северо-Восточной Азии /Илтгэл.
Korea Institute for International Economic Policу. ОУ-ын бага хурал/ БНСУ.
Чэжү. 2017.6.1.
11. Угольная промышленность Монголии: Состояние и перспективы
развития /Записки горного института/ 2017. Т226. стр420-427.
12. К вопросу о расширении сотрудничества между университетами для
реализации программы /“Устойчивое развитие-2030” //Записки горного
института// 2018.1.27. Т.229. стр27-30.

305

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

13. Бүс ба Зам хөтөлбөрийн эдийн засгийн “Монгол-Хятад-Орос”

хөтөлбөрийн хэрэгжилт /Илтгэл. “Хятад Улсын эдийн засгийн

реформ, нээлттэй бодлого, үр дүн” ОУ-ын бага хурал/. БНХАУ. Бээжин.

2018.

14. Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалыг уул уурхай хэрхэн угтах вэ? /
Илтгэл. “Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалын үе ба Монгол Улсын
хөгжлийн асуудлууд” э/ш-ний бага хурал/ УБ., 2018.5.7.

15. Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгал мөн чанараараа оюуны хувьсгал
байх нь ээ /Өгүүлэл. ШУ, Технологи сэтгүүл/ УБ., 2018. №1.

16. “Монгол Улсад Дэлхийн Геопарк байгуулах боломжит газрууд”,
“Ханбогдын шүлтлэг боржингийн биет ба бусад жишээ” /Илтгэл.
С.Жаргалан, Д.Гарамжав, П.Очирбат. ЮНЕСКО-ийн Дэлхийн паркууд
хөтөлбөрийн үндэсний чуулган/ УБ., 2018.6.

17. Үндэсний аюулгүй байдлыг хангахад уул уурхайн салбарын үзүүлэх
нөлөө, түүний онол арга зүйн асуудал /Илтгэл. “Үндэсний аюулгүй
байдал ба уул уурхай” э/ш-ний хурлын эмхтгэл/ УБ., Үндэсний Батлан
хамгаалах Их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний
хүрээлэн. 2018. 24-37-р тал.

Хамтын бүтээл:
1. “Ил уурхайн техник ашиглалтын дүрэм”., Я.Гомбосүрэн, М.Дамдинсүрэн,

П.Очирбат., Улсын Хэвлэл., Улаанбаатар., 1969.
2. “Уул уурхайн техник технологийн үндэс”., Ц.Эрдэнэжав, П.Очирбат,

Балжинням., Улсын Хэвлэл., Улаанбаатар., 1969.
3. “Уул уурхай – 50 жилд” (бичилцэж редакторлов)., Улсын Хэвлэл.,

Улаанбаатар., 1972.
4. “БНМАУ-ын түлш, эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжил” (хамтран бичиж

редакторлов)., Улаанбаатар., 1982.
5. “Эрдэс баялгийн цогцолборын эдийн засаг бизнес, менежментийн

асуудал”., Улаанбаатар., 2001.
6. “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа”., Улаанбаатар., 2001.
7. “Хүнээ, нутгаа, соёлоо хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнолын

баталгаа мөн”., XXI зууны судар., Цагаан морин жил., 2001.
8. Уул уурхайн бизнесийн үндэс, Улаанбаатар, 2004.
9. Тогтвортой хөгжлийн боловсрол, Улаанбаатар, 2004.
10. Экологи, уул уурхай, байгаль хамгаалал., Улаанбаатар, 2006.
11. Онги голын ус татарч буй шалтгаан, нэгдсэн дүгнэлт, Улаанбаатар,

2006.
12. Инженерийн лавлах., V боть, Улаанбаатар, 2005. XV бүлэг, Уул уурхайн

үйлдвэрлэл ба хэрэглээний экологи. 514-560 дугаар тал.

306

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

13. Инженерийн лавлах VI боть. II бүлэг, Улаанбаатар хот, 2007.
14. Монгол орны геологи, уул уурхайн ном., Улаанбаатар хот, 2008

Гадаадад ба гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээл:
1. “Роль сотрудничества стран- членов и СЭВ в развитии горнорудной

промышленности МНР”, Юбилейный сборник 20 лет постоянной
комиссии СЭВ по цветной металлургии., Москва., 1976.
2. “При содеиствии братских стран”., Информационный бюллетень
экономического сотрудничества стран- членов СЭВ., Москва., 1979.,
№05.
3. “Угольная промышленность МНР”., Уголь., 1980., №09.
4. “Въглицного богатства на страната без минало, но с настояще и
бъдеще”., Въгллица., Софи., 1980., №09.
5. “Использование гидроэнергетических ресурсов в МНР”., Экономическое
сотрудничество стран- членов СЭВ., Москва., 1983., №03.
6. “Развитие и совершенствование организации управления топливно-
энергетической промышленностью МНР”., Москва.,1986.
7. “Интернациональная помощь Советского Союза- рещающее условие
завершения создания материально- технической базы социализма”., В
книге: <<Теоретические и практические вопросы завершения создания
материально- технической базы социализма в МНР>>., Улан-Батор.,
1986.
8. “Перспективы развития минерально- сырьевого комплекса Монголии и
предпосылки устойчивого роста экономики страны”., Санкт-Петербург.,
1998.
9. “Стратегия развития минерально- сырьевого комплекса Монголии”.,
Улан-Батор., 1999.
10. “Стратегия развития минерально-сырьевого комплекса Монголии”.,
Москва изд., Горная книга, 2007.
11. The time of Heaven (Тэнгэрийн цаг)., АНУ-ын Индиана Их сургууль,
Монгол нийгэмлэг. 2018.

Шинжлэх ухаан, технологийн судалгааны удирдагч, зөвлөгч,
гүйцэтгэгчээр ажиллласан байдал:
1. “Шарын голын нүүрсний ордын хольц элемент германийг ашиглах

боломжийг судлаж, боловсруулах” сэдэви ажлыг Аж үйлдвэрийн яам,
Шинжлэх ухааны Академийн хамтарсан тушаалаар томилогдсон
мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд орж уг ажлыг ШУА-ын сурвалжлагч
гишүүн профессор Д.Батсуурийн удирдлагын доор 1966-1968 онд хийж
гүйцэтгэв.

307

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2. “Нүүрсний үйлдвэрийн удирдлагын бүтэцийг сайжруулах техникийн
төсөл зохиох” сэдэвт эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар
ажиллав. Шинжлэх ухаан техникийн улсын хорооны 1977 оны 20-р
тогтоолоор.

3. “Хатуу түлшийг иж бүрэн боловсруулах ”сэдэвт эрдэм шинжилгээний
ажлын удирдагчаар томилогдон ажилласан. ШУТУХ-ны 1978 оны 12-р
тогтоолоор

4. БНМАУ-ын Түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх зорилтот
цогцолбор программ (2000 хүртэл) 1983 он. Удирдагчаар.

5. БНМАУ-ын Шинжлэх ухаан техникийн дэвшлийг хангах зорилтот
цогцолбор программын (2005 он хүртэл) эдийн засгийн гадаад
харилцааны хөгжлийн дэд хэсэг. 1988 он Зөвлөхөөр ажиллав.

6. Алт хөтөлбөр. 1991 он. Удирдагч, зөвлөхөөр

7. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 1994 он. Удирдагчаар.

8. Монгол Улсын шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд төрөөс
баримтлах бодлогын төсөл. 1995 он. Удирдагчаар

9. “Онги голын усны горимын судалгаа” сэдэвт ҮХЯ-ны АМГТХЭГ-ын
захиалгатай. 2006 он. Зөвлөхөөр

10. “Эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн талаар баримтлах төрийн
бодлого” сэдэвт ажил 2005-2007 он удирдагч, гүйцэтгэгч

11. Боловсрол– 2010 хөтөлбөр 1994 он. Зөвлөхөөр

12. Монгол Улсын өнгөт ба үнэт металл ураны ордыг гүний болон нуруулдан
уусгаж боловсруулах судалгаа. Шинжлэх ухаан технологийн төсөл.
2005-2008 удирдагч, зөвлөх.

13. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, ШУА-ийн ерөнхийлөгчийн 2012 оны
3-р сарын 9-ний өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан мэргэжлийн
зомиссыг ахалж, “Шатдаг занар” хөтөлбөр боловсруулж, холбогдох
байгууллагуудад өргөн барьсан. Улаанбаатар, 2012 он.

14. “Эрчим хүчний салбарт Монгол Оросын хамтын ажиллагааны тэргүүлэх
чиглэлийг тодорхойлох шинжлэх ухааны үндсийг боловсруулах”
сэдэвт Орос Монголын хамтарсан суурь судалгаанд Оросын ШУА-ийн
Сибирийн салбарын Л.А.Мелентьевийн нэрэмжит Эрчмийн системийн
институт, Монголын ШУТИС-ийн хамтарсан багийн бүрэлдэхүүнд
оролцож байна. (2018-2020).

15. “Монгол Улсын Эрдэс түүхий эдийн цогцолборын үнэлгээний аргачлалыг
тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах
онолын судалгаа” сэдэвт Монгол Оросын хамтарсан суурь судалгаанд
ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн багтай хамтран
ажиллах Монголын багийг ахлан оролцож байна. (2019-2022).

16. “Голлох ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгаа” төслийн
зөвлөхөөр ажилласан. (2018-2020).

308

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хоёр. УУЛ УУРХАЙН ТАЛААР ХЭЛЭХ ҮГ

Өнгөрсөн 100 жилийн түүхэнд уул уурхайн салбарын нэршлийг олон янзаар
хэлж, ойлгож ирлээ.

Уул уурхай гэдэг ойлголтод (оросоор горное дело, англиар mining) газрын
гадаргуу болон түүний хэвлийд (газар, тэнгэр, ус) орших ашигт малтмалыг
олборлох, боловсруулах үйл ажиллагаа бүхий уул уурхайн үйлдвэрлэлийн
ерөнхий нэрийг багтаана.

Уул уурхайн салбар гэдэг нь эдийн засгийн бүтцийн ангиллын нэр юм.
Энд уул уурхайг ашигт малтмалын төрлөөр, эдийн засгийн салбараар ангилан
нэрлэж хэвшиж байна. Тухайлбал: Шатах ашигт малтмалын уурхайг нүүрсний
салбар, хүдрийн төрлийн ашигт малтмалын уурхайг “уул уурхайн салбар”
гэж нэрлэх жишээтэй. Энэ хоёр салбарыг хэрэглээний хүрээгээр нь, эдийн
засгийн бүтцийн ангиллаар нь шатах ашигт малтмалыг түлш, эрчим хүчний
салбарт, хүдрийн төрлийн ашигт малтмалыг уул уурхайн үйлдвэрийн салбарт
хамааруулж ангилдаг болоод удаж байна.

1972 онд Нүүрс, уул уурхайн үйлдвэрийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай
1972 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны УТТ-ны 75
дугаар тогтоолд: Манай улсын нүүрс, уул уурхайн үйлдвэрийн салбар нь аж
үйлдвэрийн гол салбарын нэг болтлоо хөгжиж улсын эдийн засагт чухал үүрэг
гүйцэтгэж байгааг тэмдэглээд «Тус улсын нүүрс, уул уурхайн үйлдвэрийн 50
жилийн ойг 1972 оны 12 дугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг Түлш-
эрчим хүчний үйлдвэр, геологийн яаманд зөвшөөрсүгэй» гэж заажээ. Эрх зүйн
энэхүү актыг баримталбал энэ жил нүүрс, уул уурхайн салбарын 100 жилийн
ойг тэмдэглэх нь зүйд нийцмээр.

Олборлож буй ашигт малтмалын төрлөөс үл хамааран уул уурхайн үйл
ажиллагаа явагддаг нийтлэг зүй тогтлоор нь хандвал Уул уурхайн салбарын
100 жилийн ой гэж нэршиж тэмдэглэх нь зөв мэт. Гэтэл өнөөгийн мөрдөж буй
Засгийн газрын бүтцэд түлш гэдэг ангилал байхгүй, “Эрчим хүчний яам”, “Уул
уурхай, хүнд үйлдвэрийн яам” гэж бий. Энэ хоёр яамны дунд нүүрсний салбар
хаана нь байгаа нь тодорхойгүй атлаа Эрчим хүчний яам салбарынхаа 100
жилийн ойг тэмдэглэхээр баримтат кино хийх гэж байгаа сурагтай. Цаг тооллын
эхийг 1922 онд Налайхын уурхайг Төрийн өмч болгосноос эхэлж байна.

«Энергетик гэдэг ойлголтын онолын үндэс нь өргөн утгаараа эрчмийн эх
үүсвэрийг байгалийн баялгаас гаргаж авахаас эхлээд түүнийг боловсруулж
хэрэглэх хооронд энергийг хувиргах бүх төрлийн нарийн үйлдлийн (эрчмийн эх
үүсвэрийг олборлох, боловсруулах, энерги үйлдвэрлэх, тээвэрлэх, хуваарилах,
борлуулах, хэрэглэх) нэгдлийг хэлнэ» гэж академич Крижижановский
тодорхойлсон байдаг. Энэ утгаар нь Монгол Улс эрчмийнхээ салбарыг Түлш-
эрчим хүчний салбар гэж тодотгон тодорхойлж, Төрийн захиргааны Төв
байгууллагынхаа нэрийг Түлш-эрчим хүчний яам гэж нэрлэж байсан. 1990
онд Улсын Бага Хурлаас Эрчим хүчний яам байгуулах тогтоол гаргасны дараа
Налайх, Шарын голын уурхайчид яамны нэрнээс “Түлш” гэдэг үгийг хассаныг

309

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

эсэргүүцэж төрийн ордныг тойрон гороолж, “хоёр уурхайнхаа нүүрс гаргалтыг
зогсооно, нүүрсгүйгээр цахилгаан яаж үйлдвэрлэхийг харна” гэж тулган
шаардаж байж яамны нэрийг Түлш-эрчим хүчний яам болгуулж байсан түүхтэй
билээ. Улсын эдийн засагт нүүрсний аж үйлдвэрийн салбарын эзлэх байр
суурь, ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй гэдгийг уурхайчид бидэнд сургамж
болгон үлдээсэн ийм түүх бий.

Нүүрс, уул уурхайн салбарынхан 100 жилийн ойгоо захиргаа удирдлагын
бүтцээс гадна “уурхайчин” гэдэг ажил мэргэжлийн талаас нь үнэлж тэмдэглэх
нь оновчтой байх болов уу гэж бодож энэхүү дурсамжаа нуршуухан бичиж
сууна. Болгоож үзээрэй.

Салбарын хөгжлийн өнөөгийн байдал гэвэл Монгол Улсын эдийн засаг уул
уурхай дээр тогтож байна. Ирээдүйг нь харвал энэ байдал XXI зууны 50-иад он
өнгөртөл үргэлжлэх янзтай. Өөрөөр хэлбэл XVII жарныг дуустал Монголчууд
байгалийнхаа баялгийг түшиж амьдрах тавилантай мэт. Түүнээс цааш оюуныхаа
чадамжид тулгуурлаж хөгжих ирээдүйтэй хувь тавилан заяасан бололтой.
Хичээх л хэрэгтэй байх

Саяхан Уул уурхай-100 хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд
сайд О.Батнайрамдлын тавьсан илтгэлд: 2021 онд Зэсийн баяжмал-1,3 сая.тн,
Катодын зэс-9,8 мян.тн, Нүүрс-16,1 сая.тн, үүнээс Баяжуулсан нүүрс-6,6%, Алт-
20,8 тн тус тус экспортолж монголын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн
бүтээгдэхүүн эзэлж байгааг дурьдав.

Монгол Улс 2022 оны байдлаар алтны 150, нүүрсний 95, нийт 426 уурхай,
уулын үйлдвэрийн хайлуур жоншны 88, Төмрийн-35, Зэсийн, зэс-алтны, зэс-
молибдений бүгд-4, холимог металлын-6, Гянтболдын-6, Цагаан тугалга,
цайр, мөнгө, манганы, перлитийн, гантигийн , гөлтгөнийн, болорын 2-4 уурхай,
Барилгын материалын 29 уурхай ажиллаж байгаа тухай мэдээлэл доктор
Н.Даваасамбуугийн “Түүх ба уул уурхай 2022 он” номонд байна. Уул уурхайн
салбарт 70 шахам мянган уурхайчин ажиллаж байна. Эдгээр уурхайчдын хүч
хөдөлмөр, оюунаар Монголын уул уурхайн салбар өдий зэрэгтэй яваа шүү!
Уурхайчдын алдар бадартугай.

Нүүрс, уул уурхайн салбарын эдийн засагт эзэлж буй хувь хэмжээний
тухайд гэвэл Улсын төсвийн 30 орчим хувь, Дотоодын нийт бүтээгдэхүүний
25-30 хувь, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлж байна. Энэ
бол байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засагтай орны гол шинж юм. Бодит
байдал ийм байгаа болон ойрын ирээдүйд үргэлжлэн хадгалагдах нөхцөлд
эрдэс баялгийн салбарын талаар баримтлах төрийн бодлогыг үнэн зөвөөр
тодорхойлж түүнийгээ тогтвортой баримталж, сонгуулийн элдэв янзын сөрөг
сурталчилгааг дагаж популист байдлаар хувирч өөрчлөгддөггүй байж чадвал
Монгол Улсын эдийн засаг, эрдэс баялгийн салбарын аюулгүй байдал хангагдаж
эдийн засаг тогтвортой хөгжих болно.

1. Уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд
эрдэс түүхий эдийн нөөцийг арвижуулах ажлыг тасралтгүй хийх шаардлагатай.

310

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Уг ажлын зардал өндөр, эрсдэл ихтэй байдлыг харгалзан гадаадын хөрөнгө
оруулалтыг татах таатай нөхцлийг хангаж «тоглоомын дүрмийг харилцан
ашигтай байх нөхцлөөр» боловсруулж мөрдөх хэрэгтэй.

2. Уул уурхайн үйлдвэрлэл нь хөрөнгийн багтаамж ихтэй нөөц бэлдэх,
зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, техник технологийг оновчтой
сонгох, туршиж тохируулах, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх зэрэг урт
мөчлөгтэй үйлдвэрлэл үйлчилгээний цогцолбор болохын хувьд гадаадын
хөрөнгө оруулалт, зах зээлийн менежментийн болон хууль эрх зүйн тогтвортой,
баталгаатай орчин хэрэгтэй. Үүнийг Төрийн бодлогоор төлөвшүүлэх хэрэгтэй.

3. Уул уурхайн үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүч нь машин техник биш,
хүний хүчин зүйл байдаг тул монголчуудын ойлголтоор боловсон хүчин,
өнөөгийн хэллэгээр хүний нөөцийн асуудал маш чухал. Орчин үеийн аливаа
үйлдвэрлэлд хүмүүн капиталын үнэ цэнийг хөрөнгийн капиталаас дээгүүр
тавьж байна. Монгол улсын уул уурхайн салбарын боловсон хүчний бодлого нь
хүмүүн капиталыг экспортлох бодлого байж чадвал энэ төрлийн үр ашиг маш
өндөр байх нөхцөл дэлхийд бүрдээд байна. Уул уурхайн монгол инженерүүдийн
түрүүч гадаадын орчин үеийн өндөр механикжсан уул уурхайд менежер,
төслийн удирдагчаар ажиллаж эхэлж байна. Тэнд ажлын нөхцөл сайн байна.
Хөдөлмөрийн үнэлгээ өндөр байна.

4. Гадаадын хөрөнгө оруулалт гурван чухал асуудлыг нэгэн төслийн
хүрээнд шийдэх боломжтой байна.

Нэгд. Хөрөнгө оруулалтыг шийдэж байна.
Хоёрт. Техник технологийн сонголтыг оновчтой хийж чадаж байна.
Гуравт. Зах зээлийн асуудлыг шийдэж чадаж байна.
Монгол Улсын хувьд эдгээр хүчин зүйл маш чухал ач холбогдолтой юм.
5. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын зорилт бүрийг уул уурхайн
үйлдвэрлэлд нэвтрүүлж оюунлаг цооногоор нефть ашиглах, жолоочгүй
тээврийн хэрэгслийг уурхайд ашиглах, уулын даралт, усны цөмрөл, хий тоосны
хяналтын ухаалаг датчикаар гүйцэтгэж, маркшейдерийн ажилд дрон ашиглах
гэхчлэн оюунлаг уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй.
6. Ногоон эдийн засаг, Ногоон уул уурхайг хөгжүүлэх зорилт үлгэр биш үнэн
бодит зүйл. Өнгө нь яахав. Агуулга нь хүний төлөө ариун нандин эдийн засаг.
Булчингийн хүчийг оюуны хүчээр орлуулах, оюунлаг уул уурхайг хөгжүүлэх шинэ
зууныг бүтээхэд уурхайчид хошуучлах учиртайг манайхан мэднэ ээ. Амжилт
хүсье.

Гурав. ТӨРИЙН АЛБАНЫ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН АЧААГ ҮҮРЧ ЯВСАН
ДУРСАМЖААС

Төрд ажиллах явцад гарч байсан хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулж
байсан дурсамж гээд яривал өчнөөн төчнөөн юм байх байлгүй. Тэр болгоныг үл

311

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

өгүүлэн зарчмын ганц нэг зүйлийг хэлэхэд миний томилолтоор гүйцэтгэж байсан
бүх ажил миний хэр хэмжээнээс ахадсан байсан учир би ажил, амьдралынхаа
бүх хугацаанд мэдэхгүйгээ сурч, мэдэхийн төлөө чармайн зүтгэжээ.

Их сургууль төгсөөд ирэнгүүт яамны уул уурхайн хэлтсийн нүүрсний тасагт
мэргэжилтнээр томилсон. Салбарын мэдлэг, ажлын туршлагагүй нэг муу
“оюутан”-д яамны мэргэжилтнээр ажиллана гэдэг санаанд багтахгүй байсан.
Энэ үед бараг бүх аймгуудад нүүрсний уурхай байгуулах зорилт тавигдсан
байсан. Орлогч сайд Я.Гомбосүрэнг дагаж 7-8 аймгаар явж нүүрсний уурхай
байгуулах ажил болон шинээр байгуулагдсан уурхайн ажилтай танилцаж,
шийдвэрлэх арга хэмжээг судлаж төлөвлөгөө зохион хөөцөлддөг байв. Дамдин
сайдыг дагаж Шарын гол, Баян тээг, Нүүрст хотгорын уурхайнуудад очиж хэтийн
төлвийн болон тулгамдсан асуудлыг нь мэдэж авч шийдвэр гаргахад нь сайдад
саналаа хэлэх гэж хичээдэг байлаа.

Яаманд нэг жил ажиллаж байтал монголын хамгийн том Шарын голын
нүүрсний уурхайн ерөнхий инженерээр томилогдов. Бас л надад ахадсан ажил.
Уулын мастер, хэсгийн инженер мэтийн шат дамжлагыг алгасаад шууд ерөнхий
инженерээр ажиллана гэдэг хэцүү. Уурхай шинэ, уурхайчид шинэ, урьд өмнө
үзээгүй их хүчин чадалтай шинэ техниктэй. Яая гэхэв ороод л явчихсан. Олон
сайхан залуу инженерүүд туршлага, дадлагатай Зөвлөлтийн мэргэжилтэн
нөхөд хамт ажилладаг. Тэднийхээ зөвлөмжийг авна, дотно хамтарч ажиллана.
Түшигтэй уурхайн дарга хажууд байсан. Тэднийхээ дэмжлэгтэйгээр албан
үүргээ гүйцэтгэж л байсан даа. Өглөө 6 цагт гэрээс гарна, орой 20-21 цагт
уурхайгаас ирнэ. Техникийн эвдрэл, саатал гарна. Вагон замаас гарна, хөрс
хуулалт зогсоно. Том нүүрс ирж бункер бөглөрнө, лантуудна. Төмөр замын
вагон ачилт саатна. Орон сууц хөлдөнө. Бүдэд ерөнхий инженер хамаатай.
Хэцүү дээ! Даван туулж 6 жил ажилласан.

Пэлжээ сайд дуудсан. Яаман дээр очсон. Чамайг яамны уул уурхай
хариуцсан орлогч сайдаар томилуулахаар Төв Хороонд санал тавьсан.
Чамтай танилцана гэж байна. Энэ ч арай хэтэрнээ. Энэ яаман дээр чинь
бангадуулах гэж ирдэг болохоос орлогч сайдаар ажиллах гэж зүүдлээ ч үгүй
хүн. Гучхан настай, намайг хэн тоохов, би юу чадахав, Төрийн яам! Ээ бурхан
минь больж үзье гэж бодогдоод сайддаа би чадахгүй гэдгээ хэллээ. Бодсон
санаснаа тайлбарлаж ярилаа, хүлээж авсангүй. Төв Хорооны хэлтсийн эрхлэгч
Ц.Гүрбадамтай уулзууллаа. Эдийн засгийн асуудал сэтгүүлд нэг юм бичиж
байсныг мэдэж байна. Зоригтой байхыг зөвлөж байна. Зоригоор хийх ажил биш
баймаар сан. УТТ хурлаар оруулав. Цэдэнбал дарга намайг намтраа оросоор
ярь гэлээ. Ярьж эхэллээ, дунд хүргээд болно гэж байна. Гишүүдээс асуулт
байна уу гэж дарга асуув. Хүн юм асуусангүй. Батлах уу гэж асуув, Хүмүүс гараа
өргөж харагдав. Цэдэнбал дарга надад хандаж сайн ажиллаарай гэж ерөөв.
Юу болоод өнгөрснийг ч мэдсэнгүй. Хөлс бага зэрэг чийхарсан байв. Ингэж бас
нэг өөрийн боломжоос хэтэрсэн дааж давмааргүй ажилд томилогдов. Энэ бол
1972 он байлаа.

312

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Энэ онд уул уурхайн 50 жилийн ойн жил, уурхайчдаас шагнал урамшилд
тодорхойлж хөөцөлдсөн. Налайхын уурхайн бэлтгэл малталтын хэсгийн
дарга хар Банзрагчийг Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон. Засгийн газрын
шагналын асуудал эрхэлсэн түшмэл Дэндэв гуай гэж нүднийхээ шилэн дээгүүр
харсан егзөр өвгөн байх. Шийдвэр сонсох санаатай ортол: нөхөр минь энэ
хоёр тодорхойлолтын чинь алинаар нь шийдэх юм бэ? гэж байна. Яамны нэг л
тодорхойлолт бий гэсэн чинь өөдөөс 12 хуудастай нимгэн дэвтэр өгөөд уншиж
үз гэж байна. Туж матлага. Та нар үүнийгээ магадалж шалгаж үзээд тэндээ
шийд гээд намайг гаргав. Хэлэх ч юм олдсонгүй.

50 жилийн ойн илтгэлийг 5 дахин бичив. Сүүлдээ бичээч нараас ичдэг
болов. Энэ мэтээр хөгөө чирч явсныг алийг тэр гэхэв.

1976 онд Түлш-эрчим хүчний үйлдвэр геологийн яамыг хоёр яам болгон
хувааж, Түлш-эрчим хүчний яамны сайдаар намайг томилуулахаар М.Пэлжээ
сайд намайг дагуулаад яамнаасаа гарч хоёулаа явган Төв Хороо руу Цэдэнбал
даргатай уулзахаар явлаа. Би замдаа болохгүй бүтэхгүй талаар баахан
ярилаа. Пэлжээ сайд чи наад уран цэцэн яриагаа даргад ярь, би мэдэхгүй
гээд тоосон шинжгүй алхсаар ордонд ороод Цэдэнбал даргын үүдэнд очтол
бид хоёрыг дотогш орууллаа. Цэдэнбал, Моломжамц хоёр дарга сууж байна.
Сайд бид хоёрыг зэрэгцүүлэн суулгаад: «Танай яамыг хоёр яам болгон хувааж
Түлш-эрчим хүчний сайдаар нөхөр Очирбат чамайг томилох гэж байна» гэв.
Би татгалзаж байгаагаа тайлбарлаж үнэн санаанаас үндэслэлүүдээ хэлэв. Би
эрчим хүчний инженер биш, энэ салбарын ажлыг мэдэхгүй. Энэ хүнд үед би
ийм хариуцлагатай салбарыг удирдах хэмжээнд хүрээгүй гэдгээ хэллээ. Тэгсэн
Цэдэнбал дарга: Чи мэдэхгүйгээ мэдэж байгаа чинь сайн байна. мэдэхгүйгээ
богино хугацаанд мэддэг бол. Би чиний хэлснийг Товчоонд танилцуулна. Та
хоёр хүлээж бай. Одоо ингээд товчоо хуралдана гэв.

Намын Төв Хорооны УТТ-ны хурал боллоо. Хурлыг Цэдэнбал дарга
удирдаж нөхөр Очирбатын саналын талаар би та нөхдөд танилцуулсан. Асуулт
байна уу, батлах уу гэж нэгэн зэрэг асуугаад баталчихлаа. Ингэж сайд болов оо.
Би тэхэд 34 настай байлаа. Аймаар байсан. Пэлжээ сайд гараад баяр хүргэе
гэж байна. Би хэлэх үгээ олж чадахгүй байсан. Хоёулаа яам хүртэл баахан
дуугүй явсан. Яаман дээр орлогч сайд Гончиг, Хурц нар хүлээж байсан. Тэд
маань бид хоёрт баяр хүргэсэн. Шампань дарс задлаж дайлсан. Би тэр үед айж
байсан болохоос баярлаагүй, яана даа л гэж бодож байсан. Эрчим хүч шүү дээ,
Уул уурхай биш. Пэлжээ сайд маань Геологи, уул уурхайнхаа яамны сайдаар
томилогдсон.

Давмааргүй даваагаар хэддэхээ ч давах болж байна даа гэж бодохоос
зүрх шимширч байсан. Энэ яамны сайдаар 9 жил ажилласан. Эрчим хүчнийхэн
аугаа улс, тэд намайг дэмжиж дэргэдээ байлгасан.

Түлш-Эрчим хүчний яамнаас хойш албан тушаал бүр цагаандаа гарсан.
Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн
засгийн Гадаад харилцаа, Хангамжийн яамны сайдаар ажиллаад 1985-1990
он хүрч явтал хэн ч асуугаагүй байж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга,

313

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хэдхэн сарын дараа БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд Ардын Их
Хурлаас нэр дэвшүүлэн сонгосон.

Хэн ч надаас санал асуугаагүй, зөвшөөрөл аваагүй. Лоохууз гуай бид хоёрын
нэрийг дэвшүүлээд олонхийн саналаар намайг Ерөнхийлөгчөөр сонгочихсон.
Урьд өмнө байгаагүй албан тушаал шүү дээ. Төрийн тэргүүн боллоо гэсэн.

Харин 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмний саналаар
сонгодог болоход Ардчилсан нам миний нэрийг дэвшүүлэх зөвшөөрөл авч би
зөвшөөрч сонгуулийн сурталчилгаанд явж, ард түмнээсээ намайг сонгож өгөөч
гэж өөрөө гуйж явж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож билээ. Энэ бол
миний албан тушаал өөрөө гуйсан анхны бөгөөд сүүлчийн явдал байлаа.

20 хүрээгүй наснаасаа Уурхайн мэргэжилд суралцаж, 80 өнгөртөл
наслахдаа уул уурхайтайгаа хамт явлаа. Уурхайд инженер байлаа, яаманд
мэргэжилтэн, орлогч сайд, сайд байлаа. Ерөнхийлөгчөөр сонгогдоод Төрийн
тэргүүн боллоо. Багш болж эрдмийн мөр хөөлөө.

Амьдралынхаа 60 гаруй жилд уул уурхай, эрдэм номноос миний бие, сэтгэл
хоёр салсангүй. Ерөнхийлөгч байхдаа ч Алт, Нефть хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж явлаа. Сайн, муу хэлэгдэж л байлаа. Уул уурхайн
ашиг шимийг ард түмэн маань хүртсээр л байна.

Би монголын төрөөс хоёр эрхэм дээд шагнал хүртсэн байна. Ямар шагналыг
юуны учир хүртээснийг тэдгээр шагналын үнэмлэхэнд бичсэн байна.

1.Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр №188
дугаар зарлиг гаргаж Пунсалмаагийн Очирбатыг “ЧИНГИС ХААН” одонгоор
шагнажээ. Уг шагналын үнэмлэхийг ерөнхийлөгч Н.Энхбаяр бичиж, гарын үсэг
зурж, одонгийн хамт Очирбатад гардуулжээ.

Үнэмлэх №01

Пунсалмаагийн Очирбат Таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр
сонгогдон ажиллаж Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний
эв нэгдлийг бататган, бэхжүүлэх шинэ үндсэн хууль боловсруулж батлуулах
хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн
засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж эх орондоо хүмүүнлэг, иргэний
ардчилсан нийгмийг цогцлуулан байгуулах, үндэсний соёл, уламжлалыг сэргээн
хөгжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 06 дугаар сарыэ 24-ний өдрийн №188
зарлигаар “ЧИНГИС ХААН” одонгоор шагнасан тул энэхүү үнэмлэхийг олгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч
Н.Энхбаяр

2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

314

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2.Пунсалмаагийн Очирбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07
дугаар сарын 04-ний өдрийн №130 дугаар зарлигаар Монгол Улсын Төрийн
шагнал хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх

Монгол Улсын Төрийн шагналын үнэмлэх

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт
малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент,
үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи,
байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг
харилцан уялдаатай, өргөн хүрээтэй асуудлуудыг цогцоор нь судлан геологи,
уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрдэм судлал, сургалтын олон талт үйлд
ажиллагаанд онол практикийн үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн геологи,
уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг
тодорхойлж хэрэгжүүлхэд шинжлэх ухааны үндэслэл, онол практикийн
ач холбогдолтой, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн уул уурхайн
салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “ Уул уурхайн
технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын долоон боть бүтээлд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугар сарын 04-ний өдрийн №130
дугаар зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх

Улаанбаатар хот
XVII дугаар жарны усан бар жилийн
2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр
зуны дунд сарын шинийн тавны өдөр

Залуу үедээ захиж хэлэх зүйл гэвэл:
- Хэрэв карьер хөөх санаа байвал хэрээ мэдэж, бяраа таниад, дутуугаа

нөхөж, дундаа дүүргэж явбал үр дүнд хүрч болох бололтойг мэдэж бай.
- Хэрэв мэдлэг мэргэжлээр ахиж дэвших санаа байвал эрдэм мэдлэгээ

ямагт дээшлүүлж бай. Чиний эрдмийг хэн ч чамаас булааж чадахгүй.
Албан тушаалыг хэн ч хэзээ ч чамаас булааж чадна. Энэ хоёр эрхэмлэн
дээдэлвээс Та ямагт хүн шиг хүн байх болно.

315

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЛХАМСҮРЭНГИЙН ПҮРЭВ

Монгол Улсын Төрийн
шагналт, доктор, профессор

Л.Пүрэв 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Улаанбаатар хотын
Ерөнхий боловсролын 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1980 онд МУИС-ийн
ПДС-ийг “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр, 1982 онд МЛИС-ийг
“Үйлдвэрийн эдийн засагч” мэргэжлээр тус тус төгссөн. Мөн 1987-1988 онд
Польш Улсын Лоздь хотын Их Сургуулийн Польш хэлний бэлтгэл факультет,
1994 онд Польш Улсын Краков хотын Яглонскийн Их Сургуулийн Менежментийн
дээд курсыг “Үйлдвэрийн мене­ жмент” мэргэжлээр төгсчээ.

1980 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн 42 дахь жилдээ МУИС-ийн ПДС-
ийн ИЭЗФ-ын Удирдлага, зохион байгуулалтын тэнхимд багш, ГУУС-ийн Уул
уурхайн тэнхимд багш, ахлах багш, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн
сургуулийн Уул уурхайн технологи, Уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн
профессорын багт дэд профессор, профессор, тэргүүлэх профессор, 2003-
2014 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн захирал, 2014-
2017 онд ШУТИС-ийн Захиргаа, мониторингийн газрын дарга, ШУТИС-ийн
Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор, 2017-2021 онд ШУТИС-ийн
Геологи, уул уурхайн сургуулийн захирал, 2022 оны 02 дугаар сарын 01-нээс
ГУУС-ийн Уул уурхайн салбарын зөвлөх профессор, 2022 оны 05 дугаар сарын
10-наас ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирлаар тус тус
ажиллаж байна. 1986 онд Чехословак Улсад ажилласан Монгол Улсын Оюутны
“Интеротряд”-ын удирдагчаар ажиллаж байсан.

Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай
ажиллаж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгааны
материаллаг баазыг өргөжүүлэх, сургалтын хөтөлбөр, түүний үнэлгээ, гадаад,
дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан миний хувь нэмрийг төр,
засгаас өндрөөр үнэлж 1999 онд “Монгол Улсын Тэргүүний уурхайчин” цол,
тэмдгээр, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2002 онд
Боловсролын 80 жилийн ойн медаль, 2006 онд “Монгол Улсын боловсролын
тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2010 онд Алтан гадас одон, 2011 онд Ардын
хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2011 онд Монгол Улсын Шинжлэх ухааны

316

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2012 онд Боловсролын 90 жилийн ойн
медаль, 2012 онд Монгол Улсын Уул уурхайн салбарын 90 жилийн ойн медаль,
2012 онд Газрын харилцааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр, 2016 онд
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2021 онд Газрын тосны тэргүүний
ажилтан цол, тэмдгээр, 2022 онд Монгол Улсын “Төрийн шагнал”-аар тус тус
шагнасан юм.

Тэрээр 1998 онд Монгол Улсын эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлөөс дэд
профессор, 2004 онд ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор,
2021 онд Монголын Уул уурхайн академийн жинхэнэ гишүүн, академич цол
хэргэм тус тус хүртсэн. Монгол Улсын Уул уурхайн салбарын зөвлөх инженер,
Монгол Улсын Хөрөнгийн тэргүүлэх зэргийн үнэлгээчин цолтой.

2000-2022 онд ШУТИС-ийн эрдмийн болон ректорын зөвлөлийн гишүүн,
ШУТИС-ийн УУС, УУИС, ГУУС-ийн эрдмийн болон захирлын зөвлөлийн гишүүн,
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдмийн болон захирлын
зөвлөлийн гишүүн, Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын зэрэг
хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, Стандартчилал хэмжил зүйн үндэсний
төвийн Техникийн хорооны гишүүн, УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөл, техник,
технологийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын уул уурхайн үндэсний ассоциаци
(МУУҮА), Нүүрс ассоциаци, Монголын уул уурхайн зураг, төсөл зохиогчдын
холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын тэсэлгээний инженерүүдийн холбооны
удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Уул уурхайн сэтгүүлийн редакцын
зөвлөлийн гишүүн, Монголын уул уурхайн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн
гишүүн, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын гишүүн, Монголын уул
уурхайн академийн жинхэнэ гишүүн бөгөөд академичаар тус тус сонгогдон
ажиллаж байна. 1981-1985 онд ПДС-ийн ГУУФ-ийн ХЗЭХ-ны дарга, 1985-1986
онд ПДС-ийн ХЗЭХ-ны орлогч дарга бөгөөд Чөлөөт цагийн штабын даргын
сонгуульт ажлыг гүйцэтгэж байв.

2022 онд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жил, Уул
уурхайн чиглэлээр инженер технологийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсний
50 жилийн түүхт ой тохиож байна.

Анх МУИС-ийн Политехникийн дээд сургуульд 1972 онд Уул уурхайн
тэнхим байгуулагдсанаар Уул уурхайн дээд мэргэжилтэй боловсон хүчин
бэлтгэж эхэлсэн түүхтэй. Политехникийн дээд сургуулийн Геологи, уул уурхайн
факультетэд Уул уурхайн тэнхим байгуулагдах үед анхны тэнхмийн эрхлэгчээр
ШУ-ны доктор, дэд профессор Б.Ишмэнд, багшаар Монгол Улсын Төрийн
шагналт, Гавьяат багш, ШУ-ны доктор, профессор Б.Лайхансүрэн, Монгол
Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, доктор, профессор Ж.Цэвэгмид, доктор
Б.Доржжанцан, Ц.Өлзий- Орших, О.Гомбо, тэнхмийн нарийн бичгийн даргаар
Д.Эрдэнэсүрэн нар ажиллаж байжээ. Бид эдгээр багш нарыг “Ардын намын
анхны 7” гэж хошигнон ярилцдаг юм. 1973 онд доктор, профессор А.Хайдав,
1974 онд доктор, профессор А.Дамдинсүрэн,1975 онд Монгол Улсын Төрийн
шагналт, Гавьяат багш, доктор, профессор С.Цэдэндорж, Монгол Улсын
Гавьяат багш, доктор, профессор Ж.Цэвээнжав, 1976 онд ШУТИС-ийн Хүндэт

317

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

профессор, доктор Ч.Дүүжий, доктор, дэд профессор Ц.Очир, 1977 онд ШУ-
ны доктор, профессор Б.Пүрэвтогтох нар багшаар ирж манай тэнхим өргөжсөн
түүхтэй юм. 1971 онд Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр тухайн
үеийн МУИС-ийн Политехникийн дээд сургуульд элсэлт авч, 1976 онд анхны 14
уул уурхайн инженер төгссөн байна. Тус ангийн багшаар Монгол Улсын Төрийн
шагналт, Гавьяат багш Б.Лайхансүрэн, ангийн даргаар Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан Д.Сурмаажав нар ажиллаж байжээ.

Манай сургуулийн түүхэн замнал тэртээх 1960 оноос эхлэлтэй бөгөөд
өнгөрсөн хугацаанд 9500 гаруй дээд боловсролтой инженерүүдийг нийт 12
хөтөлбөрөөр бэлтгэн бакалавр, магистр, докторын түвшингээр сургалт явуулж,
олон улсад 8 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлээд байна. Манай сургуулийн
нийт багш нарын 60 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөдтэд гадны нэр
хүндтэй сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Польш Улсын Краков хотын Уул Уурхай, Металлургийн Академид 1988-
1992 онд суралцан тус академийн эрдмийн зөвлөлд “Хүрэн нүүрсний орд
газрыг ил аргаар ангилан ялгаж олборлох үеийн нүүрсний хаягдал, бохирдол ба
уул-геологийн нөхцлүүдийн хоорондын хамаарал” сэдвээр техникийн ухааны
докторын зэрэг хамгаалсан.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл: 1. Ашигт малтмалын
хаягдал, бохирдол, чанарын судалгаа, далд уурхайн технологи, 2. Уул уурхайн
үйлдвэрийн газрын хөрөнгийн үнэлгээ, Ашигт малтмалын орд газрын үнэлгээ

Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, боловсролд оруулсан хувь нэмэр:
Хөрөнгийн үнэлгээний чиглэлээр өнгөрсөн хугацаанд 300 гаруй аж ахуйн нэгж
байгууллага, хувь хүмүүсийн хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний
дотор Уул уурхайн 50 гаруй үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээг багтааж байгаа юм.
Монгол Улсад анх удаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний цоо шинэ
салбарыг онол, практикийн хувьд хөгжүүлэх, ялангуяа Уул уурхайн үйлдвэр, аж
ахуйн нэгжийн хөрөнгийг үнэлэх, ашигт малтмалын орд газрыг үнэлэх чиглэлд
анхдагч бөгөөд арга, аргачлалыг шинээр боловсруулах, мэргэжлийн хүмүүсийг
сургах, Монгол Улсын хөрөнгийн үнэлгээний хуулийг боловсруулан гаргахад
үнэтэй хувь нэмрийг оруулсан болно.

Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхайн уулын ажлын төлөвлөлт, горимын
судалгаа, Адуунчулууны уурхайн өргөтгөл, шинэчлэлтийн төсөл, Орон нутгийн
нүүрсний 10 уурхайн техник, технологийн шинэчлэлтийн төсөл, Хөдөөгийн
сумдын нүүрсний хангамжийг сайжруулах төсөл, Эрдэнэтийн овооны зэс,
молибдений ордын төв хэсгийн ашиглалтын ТЭЗҮндэслэл, Багануурын нүүрсний
ил уурхайн өмнөд хэсгийн ашиглалтын хязгаар, уулын ажлын төлөвлөлтийн
судалгаа, Багануурын нүүрсний ил уурхайн нүүрсний хаягдал, бохирдол,
чанарын судалгаа болон бусад 20 гаруй ордын ашиглалтын ТЭЗҮндэслэл зэрэг
судалгааны болон төслийн ажлуудад зохиогчоор оролцсон нь үйлдвэрлэлд
нэвтэрч үр ашгаа өгч байна. Орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник,

318

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

технологийн шинэчлэлтийн төсөл нь Монгол Улсын засгийн газрын түвшинд
хэлэлцэгдэн дэмжлэг авч, Япон Улсын Засгийн газрын тусламжаар Орон
нутгийн нүүрсний уурхайнуудад орчин үеийн өндөр хүчин чадалтай “Комацу”,
“САТ” фирмийн техник нэвтэрч одоо ашиглагдаж байна.

Сургуулийн ажил. ШУТИС-ийн ГУУС-ийн эрдэм шинжилгээ, сургалтын
материаллаг баазыг байнга сайжруулах замаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр
тоноглогдсон 22 төрлийн лаборатори, кабинетыг нийтдээ 4,3 тэрбум төгрөгийн
өртгөөр шинээр байгуулсан бөгөөд үүний 3,6 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын
хандив, тусламжийн хөрөнгө байв. Мөн 250 сая төгрөгийн (тухайн үеийн
ханшаар) өртөг бүхий Геодезийн салбарын хичээлийн байр (2009 он) барьж
ашиглалтанд оруулсан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр нөлөө,
хичээлийн байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөөр байна.“Тэсрэх
бодис, тэсэлгээний хэрэгслэлийн сорилт, туршилтын лаборатори” байгуулж,
2020 онд Улсын стандарт, хэмжил зүйн газраар магадлан итгэмжлүүлсэн нь
ШУТИС-ийн энэ чиглэлийн анхны хөндлөнгийн шинжлэн дүгнэлт гаргадаг
лаборатори болсон юм.

Монгол Улсад анх удаа “Уул уурхайн геотехник” хөтөлбөрийг “Оюутолгой”
ХХК-тай хамтран олон улсын жишигт тохируулан боловсруулж, Монголын
үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагаар батлуулан хэрэгжүүлэхэд
идэвхи санаачлагатай оролцсон. “Оюутолгой” ХХК-иас уг сургалтын хөтөлбөрийг
олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг бэлтгэх, оюутан сургах,
лаборатори, кабинет байгуулахад 2.5 сая.ам.доллар зарцуулахаар төлөвлөн
ШУТИС болон “Оюутолгой” ХХК, Рио Тинто компанийн хооронд гурвалсан
гэрээ байгуулсан нь 2020-2025 он хүртэл хэрэгжих юм.

БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлтийн төслийн хүрээнд 2017 онд
Азийн хөгжлийн банкны 83.7 гаруй сая.төгрөгийн санхүүжилтээр сургалтын
“Геодези” хөтөлбөрийг Германы олон улсын хөтөлбөрийн магадлан
итгэмжлэлийн “ASIIN” байгууллагаар магадлан итгэмжлүүлснээр уг мэргэжлээр
төгсөгчид олон улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон байна.

Төрийн шагнал хүртсэн хамтын бүтээлийн нэр: “Уул уурхайн технологи,
эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть ном. Академич
П.Очирбат хамтын бүтээлийн Ерөнхий эрхлэгчээр ажилласан бөгөөд ШУТИС-
ийн ГУУС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хамтын бүтээлийн
ерөнхий редактор, төрийн шагнал хүртсэн багийн гишүүд, хамтран зохиогчид
нь Монгол Улсын Гавьяат багш, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид, Монгол
Улсын Гавьяат багш, доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж нар болно.

Төрийн шагнал хүртсэн бүтээлийн танилцуулга: Геологи, уул уурхайн
үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмалын орд, уурхайн ашиглалтын
технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт,

319

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал,
үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай
өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын
үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн
геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн
чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол,
практикийн ач холбогдолтой.

Бүтээл, туурвилын товчоон: 1987 онд Монгол улсын Төрийн шагналт,
Гавьяат багш, ШУ-ны доктор, профессор Б.Лайхансүрэн, ШУ-ны доктор,
профессор Я.Гомбосүрэн нартай хамтран бичсэн Политехникумын оюутнуудад
зориулсан “Уул уурхайн үйлдвэрийн технологи” анхны сурах бичиг, 1992 онд
Профессор Б.Лайхансүрэн, Д.Будхүү нартай хамтран бичсэн “Хүдрийн далд
уурхайн технологи, зохион байгуулалт”, 2005 онд Монгол улсын Төрийн
шагналт, Гавьяат багш, доктор, профессор С.Цэдэндоржтой хамтран бичсэн
“Уул уурхайн үйлдвэрийн технологийн үндэс”, 2017-2018 онд Монгол улсын
анхны ерөнхийлөгч, Монгол улсын Төрийн шагналт, ШУ-ны доктор, профессор,
академич П.Очирбат, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор,
профессор Д.Дондов, Монгол улсын Төрийн шагналт, доктор Ц.Туяа болон ОХУ-
ын эрдэмтэдтэй хамтран бичсэн “Уул уурхайн ажлын үндэс”, “Ашигт малтмалын
баяжуулалтын технологийн үндэс” зэрэг нийт 300 гаруй бүтээл туурвиснаас
ном, сурах бичиг 29, сургалтын гарын авлага 13, эрдэм шинжилгээний өгүүлэл
90 гаруй, илтгэл 12-ыг бичиж хэвлэн нийтлүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээний
гэрээт ажлын 50 тайлан бичиж хүлээлгэн өгсөн байна. 27 ном, сурах бичгийн
редактороор ажилласан.120 гаруй уурхайн техник, эдийн засгийн үндэслэлд
шүүмж бичсэн. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бизнес үнэлгээний 300 гаруй
тайлан бичсэн.

Украйн Улсын эрдэмтэдтэй хамтран зохиосон “Далд уурхайн өрмийн машин,
тоног төхөөрөмж” 1 дүгээр дэвтэр (2013 он), Солонгос Улсын эрдэмтэдтэй
хамтран зохиосон “Монгол орны геологи, уул уурхайн ном” (2008 он) ном,
сурах бичиг нь монгол, солонгос хэл дээр хэвлэгдсэн бөгөөд тэрбээр дээрх
номнуудын хамтран зохиогчоор оролцсон байна.

Монгол Улсын ШУА-ийн санаачлагаар хэвлэгдсэн Монголын анхны
“Монголын нэвтэрхий толь” (2000 он) 2 боть номын Уул уурхайн хэсгийн
зохиогчоор оролцжээ.

Удирдсан доктор 5, докторын диссертацид бичсэн шүүмж 6, 20 магистрын
төгсөлтийн ажлыг удирдан хамгаалуулжээ. Монгол Улсын Патентийн гэрчилгээ,
Ашигтай загварын гэрчилгээ, Зохиогчийн эрхийн гэрчилгээ 9, Уул уурхайн
инженер бэлтгэн төгсгөх 19 сургалтын төлөвлөгөө, программ боловсруулж
сургалтанд хэрэглэх ажилд биечлэн оролцсон.

Уул уурхайн хүрээлэн. Миний бие ШУТИС-ийн харьяа Уул уурхайн
хүрээлэнгийн захиралаар 2022 оны 05-р сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж
байна. 1950-иад оноос Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг

320

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулах, хүчин чадлыг нь өргөтгөх
зорилгоор хийгдсэн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил өсөн нэмэгдэж,
уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүдийг шинэчлэн өргөтгөх, орон нутгийн
нүүрсний уурхайнуудыг шинээр барьж ашиглалтанд оруулах нөр их ажил
өрнөсөн билээ.

БНМАУ-ын СнЗ-ийн ( хуучин нэрээр) 1959 оны 09 дүгээр сарын 21-
ний өдрийн 377 тоот тогтоол, 1959 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Аж
үйлдвэрийн Яамны сайдын 531 тоот тушаалаар тус яамны хөрөнгө оруулалт, их
барилгын хэлтсийн дэргэд 11 хүний бүрэлдэхүүнтэй группийг байгуулснаар уул
уурхайн хүрээлэнгийн анхны суурь тавигдсан юм. Өнгөрсөн 60 гаруй жилийн
түүхэн хөгжлийн хугацаанд ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн нь
Улсын захиалгат эрдэм шинжилгээний төсөл 120 гаруй, аж ахуйн гэрээт эрдэм
шинжилгээний ажил 1300 гаруй, уул уурхайн үйлдвэрүүдийн ТЭЗҮ, зураг төсөл
560 гаруй, 110 гаруй орд, 50 шахам уурхайн нүүрсний чанарын шинжилгээ,
стандарт боловсруулан давхардсан тоогоор 350 гаруй ордын чулуулгийн физик-
механикийн шинж чанарын судалгаа хийж гүйцэтгэсэн бөгөөд шинэ бүтээл 20,
ашигтай загвар, зохиогчийн эрхийн гэрчилгээ 100 гаруйг авсан байна.

Өнөө үед манай хүрээлэн нь Уул уурхайн салбарын 100 жилийн түүхэн
хөгжлийн явцад Монгол улсын Уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь
нэмэр оруулж, түүхэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жил, Уул уурхайн
чиглэлээр инженер технологийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50
жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан Геологи, уул уурхайн салбарын нийт
Удирдах ажилтан, ажиллагсад, инженер, технологийн мэргэжилтнүүд, эрдэм
шинжилгээний ажилтнууддаа баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр
амжилт, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Номын цагаан буян арвижих болтугай.

321

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ХАЛЗАНГИЙН ПҮРЭВНАЦАГ

/Ахмад уурхайчин/
ОН ЖИЛҮҮД УРСАН ОДОВЧ-2

Хулан цувдаг овгийнх, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум “Тэсийн гол” гэдэг
газар төрсөн, хотгойд ястан.

ЗХУ-ын (хуучин нэрээр) Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1974
онд төгссөн, Техникийн шинжлэх ухааны магистр, “Гүний уурхайн ашиглалтын
технологич инженер” мэрэгжилтэй.

1974-1979 онд Бүрэнцогтын уулын үйлдвэрт Уулын цехийн техникийн
удирдагч, 1979-1985 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет”
нэгдлийн (хуучин нэрээр) харъяа Хажуу-Улааны уулын үйлдвэрт Уулын цехийн
дарга, 1985-1987 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет”
нэгдлийн (хуучин нэрээр) харъяа Толгойтын алтны үйлдвэрт Үйлдвэрийн даргын
орлогч, 1987-1990 онд Монгол-Болгарын хамтарсан “Монголболгарметалл”
үйлдвэрийн Ерөнхий захиралын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженер, 1990-
1993 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Яам, Шинжлэх ухааны Академийн
харъяа “Уул уурхайн хүрээлэнд” эрдэм шинжилгээний ажилтан, 1993-2000 онд
Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн Ерөнхий Захиралаар
тус тус ажиллаж ирсэн.

Гянт болдын уурхайд. Би,1974 онд сургуулиа төгсөж ирээд тухайн
оныхоо 7-р сард ТЭХҮГУУЯ-ны томилолтоор Бүрэнцогтын гянт болдын үйлдвэрт
томилогдон очиж билээ. Бүрэнцогтын уулын үйлдвэр бол Монгол орны маань
зүүн хэсэгт “Өмнөд Хэрлэнгийн хүдрийн бүсэд” үүсгэн байгуулагдсан, тухайн
үедээ Монгол Улсын маань хамгийн гүн уурхай байлаа. 1970-аад он бол хүйтэн
дайны ид үе, гянтболд буюу вольфрам нь СЭВ-ийн орнуудад нэн хэрэгцээтэй,
стратегийн чухал бүтээгдэхүүн байсан бөгөөд Монгол Улсын маань ч
экспортын гол бүтээгдэхүүн байлаа. Намайг тус үйлдвэрт очоод удаагүй байхад
1974 оны 9-р сарын 26-нд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Дүгэрсүрэн,
манай яамны Сайд М.Пэлжээ, Сүхбаатар аймгийн намын Хорооны 2-р нарийн
бичгийн дарга “агсан саарал” хэмээх н.Галсандорж нарын хүмүүс хүрэлцэн
ирж гүний уурхайд орж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан “Төлөвөлгөөг

322

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

заавал биелүүлэх” хатуу үүрэг даалгаварыг өгч байж билээ. Яамны коллеги ч
манай үйлдвэр дээр ирж хуралддаг байсан. Яамны сайд Ч.Хурц, орлогч сайд
Д.Ренчинханд, Хэлтсийн дарга Н.Төмөртогоо, мэргэжилтэн Д.Амгалан (сүүлд
Дэд сайдаар ажиллаж байсан), Ш.Отгонбилэг (Эрдэнэтийн Ерөнхий захирал
асан) нарын хүмүүс 1977 оны 1-р сарын 21-нд ирж коллегио хуралдуулан
холбогдох арга хэмжээнүүдийг газар дээр нь авч асуудлыг түргэн шуурхай
шийдвэрлэж байсныг тодхон санаж байна.

Тэр үеийн БНАГУ-ын техник-эдийн засгийн тусламжтайгаар 1972 оноос
уурхайн гүнзгийрэлтийг 260 м-ийн түвшингээс 310 м, 360 м хүртэл хийж
гүйцэтгэсэн нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгаварыг биелүүлэхэд чухал
үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай үйлдвэр жилдээ 150 тн 60 хувийн агуулгатай
вольфрамын баяжмал үйлдвэрлэх хатуу даалгавартай ажилладаг байсан. Төр,
засгаас ч их анхаарал хандуулдаг, үйлдвэрлэлийн ажлын мэдээг өдөр бүр яам
авдаг байж билээ.

Тэр үед Бүрэнцогтын уулын үйлдвэрт Ардчилсан Германы бараг 80 орчим
мэргэжилтэн ажиллаж байсан, тэдний ахлагчаар Bilek Shтidet, Robert Fish,
Ерөнхий геологичоор Raino Gebkhardt нарын өндөр мэргэжлийн хүмүүс ажиллаж
байлаа. Тэд ажлын цаг барихдаа гаргуун, “немецкая точность” гэдгийг харуулна
даа. Германчууд гол төлөв уулын босоо ба хэвтээ малталтуудын ажлыг хийж
гүйцэтгэж байсан. Одоо санаж байхад Германчууд доорх тохиолдлуудад уурхай
руу ордоггүй байсан. Энэ нь 1-рт, Notausgang (бэлтгэл гарц)-д асуудал үүсэх
(Германчууд өөрсдөө биечлэн шалгадаг байсан), 2-рт, уурхайн телефон утас
ажиллахгүй болоход. Тэд их зарчимч, ажил хэрэгч хүмүүс байсан даа.

Тэр үед бид,“Улсын төлөвлгөө бол хууль” гэсэн зарчимтайгаар өдөр,
шөнийг үл ялган хагас, бүтэн сайн өдрийн амралт гэж байхгүй, 24 цагаар
ажиллаж байсан даа. Төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл гараад ирэхээр
үйлдвэрийн захиргаанаас “Түргэн нэвтрэлт” гэдэг арга хэмжээг авч явуулдаг
байсан бөгөөд энэ “Түргэн нэвтрэлт” гэдэг нь 7-10 хоног уурхайгаас огт гарахгүй
ажиллахыг хэлдэг бөгөөд уурхайчдын хоол ундыг нь тусгай хүмүүс бэлтгэн
дээрээс оруулж өгдөг байсан. Одоо бодоход газрын гадаргаас 360 м-ийн гүнд,
агаар муутай, тэсэлгээний хорт утаа, тоосонцортой, чийглэг орчинд яаж ч тэсэж
байсан юм бол доо гэж эргэн бодоход үнэхээр санаанд багтамгүй, Уурхайн
инженер техникийн ажилтнууд бид ээлжээр ажиллаж тэднийхээ дэргэдээс
алхам ч холддогүй, үнэхээр хийе бүтээе гэсэн чин эрмэлзлэл, халуун залуу
насны аагаар энэ бүхний ард гарч байж дээ. Бид Төлөвлөгөө шахагдсан үед
ашиглалтын блокуудын хүдрийг зарим тохиолдолд “хоршоолохгүйгээр” шууд
буулган авах үе ч байсан. Өрөмдөгчид нь “Тэлүүрэн бэхэлгээ-Забивная крепь”
дээр ажиллана. Энэ нь ёстой амь дүйсэн ажил байсан юм. Блокийн хоёр хананд
нь тэлүүрэн бэхэлгээ тогтоож дээр нь банз тавин өрөмдөгчид түүн дээрээ
зогсон тааз руу (вольфрамын судал руу) өрөмдөж тэслэнэ, доош харахад
хүдрийг нь буулгаад авчихсан тул хөндий орон зай, толгойн гэрлийн тусгал ч
хүрэхгүй харанхуйлж байдаг сан!

323

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Харин тэдний тарифт цалинг нь хэд нугалан өсгөж өгдөг байсан. Манай
Уулын цехийн мастер Төмөрийн Сэдэд гэдэг залуу 10-аад хоног “Түргэн
нэвтрэлт”-ийн ажил хийгээд “Иж-планет” мотоцикль худалдан авч байсан,
түүнийг уурхайчид “Долоон мянгын дохиур Сэдэд” гэж цаашлуулдаг байж
билээ.

Улс олборлолтын төлөвөлгөө биелүүлэх зорилтыг 1-рт тавин уурхайд
техникийн шинэчлэлт хийх, бэлтгэл малталтын ажлыг ямар нэг хэмжээгээр
орхигдуулж, ашиглалтын блокууд нь гол амныхаа хамгаалалтын бүсэд
ойртсон зэргээс болж манай уурхайн үйл ажиллагаа 1978 оны намар зогссон
доо. Нөөц нь дуусаад Бүрэнцогтын уулын үйлдвэр хаагдсан юм биш, өнөөдрийн
хувьд Мөнххаан-Бүрэнцогтын хооронд өндөр хүчдэлийн шугам тавигдаж гүний
уурхайгаас хувийн хэвшлийн нэгэн компани ямар нэг хэмжээгээр олборлолт
хийж, гянт болдын баяжмал үйлдвэрлэж байгаа дуулддаг юм.

Гүний уурхай нэгэнт хаагдсан тул миний бие Сүхбаатар амйгийн Салаа
дахь гянтболдын ордын далд малталтын ажил эхлүүлэх даалгаварыг
салбарын яамнаас авч ерхөг, согоовор халиурсан эзгүй хээр газар 800 у/м
уулын нэвтрэлтийн ажлыг явуулах ажлыг удирдан зохион байгуулж түүнээ
биелүүлж байлаа.

Хайлуур жоншны уурхайд. Тухайн үед Монгол-Зөвлөлтийн хамтарсан
(хуучин нэрээр) үйлдвэрүүд үүсгэн байгуулагдаж Монголын талаас ажиллах
боловсон хүчнийг яам, харъяа үйлдвэрүүдээсээ татан авч хамтарсан
үйлдвэрүүдэд томилон ажиллуулж байсан. Намайг 1979 оны намар Хажуу-
Улааны уулын үйлдвэрт ажиллуулах шийдвэр гарч тус үйлдвэрийн Уулын цехийн
даргаар 1985 оны 7-р сар хүртэл ажилласан. Миний хариуцан ажиллаж байсан
Уулын цехийн гол зорилт бол “Зэргийн жонш” буюу 75 хувиас дээш агуулгатай
жонш олборлоход оршиж байсан. Өрөмдлөг-тэсэлгээний ажлыг паспортын
дагуу хийхгүй л бол хүдрийн бохирдол хэтэрч зэргийн жонш олборлох зорилт
биелэхгүйд хүрэх “нэг аюул” биднийг сүүдэр мэт дагадаг байлаа. Энэ байдлаас
гарахын тулд миний бие “3-р сортын жонш ялгах төхөөрөмжийг санаачлан тэр
бүтээлдээ “Шинэ бүтээл оновчтой саналын Улсын гэрчилгээ” авч байлаа.

Манай цех үйлдвэрлэлийн даалгаварыг бүх үзүүлэлтээр нь сар, улирал,
жилээр давуулан биелүүлж байсаан.

Алтны уурхайд. 1980-аад оны дундуур ЗХУ (хуучин нэрээр) Атомын
цахилгаан станцуудын болон Цөмийн зэвсгийн гол түүхий эд болох уран (U238)
олборлох ажлыг эрчимтэй явуулж байсан бөгөөд манай улсын Дорнод аймгийн
Дашбалбар сумын нутаг дэвсгэрт “Мардай” хэмээх ураны хүдэр олборлодог
нууцын зэрэглэлтэй үйлдвэр байгуулж, хүдрээ Монголын хилийн цаахна, ЗХУ-
ын нутаг дэвсгэрт байрладаг “Улаан чулуут”-ын Уулын баяжуулах үйлдвэр рүү
ачуулж, тэнд баяжуулдаг байсан юм билээ.

324

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн дагуу
“Мардай”-н уурхайн дэргэд Монгол Улсыг төлөөлөн ажиллах Товчоог
байгуулж, “Монголсовцветмет” нэгдлийн харъяа Толгойтын алтны уурхайн
орлогч даргаар ажиллаж байсан инженер-баяжуулагч Мөнхбатын Нордовыг
“Мардай”-д томилон ажиллуулахаар болсон байжээ. Түүний оронд намайг
1985 оны 7-р сард Толгойтын алтны уурхайн орлогч даргаар томилж байж
билээ. Тухайн үедээ Толгойтын алтны уурхай жилдээ 600-800 кг химийн цэвэр
алт олборлож Монгол Улсынхаа алт-валютын нөөцийн ихэнхийг бүрдүүлдэг,
стратегийн ач холбогдолтой, том уурхай байсан. Тус уурхай нь “1-р драг”,
“2-р драг”, “Ангилан ашиглалт”, “Их Алтат” гэсэн хэсгүүдээс бүрдэж байсан.
Зарим ордуудаа “Самархаан”, “Тросст”, “Нарийн” гэх мэтээр нэрлэдэг байсныг
санаж байна. Тухайн ордод нарийвчилсан хайгуул хийсэн техник-геологич
Самархааны нэрээр уг ордыг нэрлэсэн гэдэг, харин “Тросст” гэдэг нь шавар
намаг ихтэй, уулын техникүүд байнга шахуу шаварт суудаг түүнээ татаж гаргах
гэж баахан тросс аваачин заримыг нь тэнд орхидогоос болж уг ордыг “Тросст”
гэж нэрэлсэн байх. Ер нь тэр үед Монгол Улсад “Монголсовцветмет”,
“Монголболгарметалл” гэсэн хоёрхон аж ахуйн нэгж л алт олборлож
улсын Эрдэнэсийн санг бүрдүүлж байсан түүхтэй!

Толгойтын алтны уурхай нь байгалийн үзэсгэлэнт Ерөө голын хөвөөнд
орших, самар, жимс хаа сайгүй ургасан ойн дунд, Улаанбаатартай адилхан
халуун, хүйтэн устай тохилог орон сууцтай, Монгол, Орос сургуультай хот
маягийн тосгонд төвлөрч байсан.

Ингээд энэ уурхайдаа ажин түжин ажлаа хийж байтал нэг өглөө
“Монголсовцветмет” нэгдлийн Ерөнхий Захиралын 1-р орлогч Ш.Отгонбилэгийн
гарын үсэгтэй “Х.Пүрэвнацагийг 3-р сарын 5-ны өглөө 9 цаг гэхэд Нэгдэл дээр
бэлэн байлга” гэсэн Радиограм Уурхайн дарга Ж.Батмөнхийн нэр дээр ирдэг
юм байна. Тэр үед гар утас гэх мэтийн орчин үеийн техник хэрэгсэл ямар байсан
биш, уурхайнууд Улаанбаатартай радио холбоогоор харьцдаг байсан хэрэг.

Хотод ирээд Нэгдэл дээр очтол Ш.Отгонбилэг захирал “Чи одоо яам руу
очиж У.Мавлет сайдтай уулз, яах гэж дуудсаныг нь би мэдэхгүй ” гэдэг юм
байна. Яаман дээр яваад очтол У.Мавлет сайд ажил төрөл, энэ тэрхэний
талаар ярьж байснаа “За залуу чамайг Баянхонгор аймаг явуулж ажиллуулна.
Монголболгарметалл үйлдвэрийн Ерөнхий захиралын 1-р орлогчоор
ажиллуулахаар яам шийдсэн. Ерөнхий захиралыг нь Болгарын талаас томилно,
чи сайн ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн жил тус үйлдвэр төлөвлөгөө их хэмжээгээр
тасалж, 120 кг алт олборлохоос дөнгөж 20 кг алт олборлосон, манай шилдэг
боловсон хүчин чамайг ажил сайжруулах гэж томилж байгаа юм. Төв Хорооны
нарийн бичгийн дарга нарын хурал нөгөөдөр болно тэнд чамайг батлуулна”
гэж намайг баахан хөөргөдөг юм байна. Тэр үед Уул уурхайн хамтарсан
үйлдвэрүүдийн Ерөнхий захиралыг томилохдоо Намын төв хорооны нарийн
бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулдаг байсан юм билээ. Би ямар мэдэх
биш, би шууд л “Сайд аа би явмааргүй байна” гэж шулуухан хэллээ. Гэтэл
Сайд намайг “Төв хорооны н.Батсайхан гэдэг хүн дээр оч, анкет бөглөнө” гэлээ.

325

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Мэдээж тав тухтай сайхан газраа хоргодолгүй яахав. Би тэр Батсайхан
даргад ч явахгүй гэдгээ хэллээ. У.Мавлет Сайд маань “Чи намын гишүүн хүн
учраас томилсон газар явж ажиллах л ёстой. Хэрэв ингээд зөрүүдлээд байвал
Толгойтын алтны үйлдвэрт ажиллуулах, эсэхийг чинь ч шийдэж бас болно шүү”
гэж намайг “жижгэрүүлдэг” юм байна.

Ингээд л хаврын хавсрага нүүр нүдгүй шуурсан 1987 оны 3-р сард
Баянхонгор аймаг руу явж, аймгийн төвөөс хойш 60-аад км газарт орших
“Монголболгарметалл” үйлдвэр дээрээ очсон. Тэр үед 60 орчим эсгий гэр, 30
орчим вогон сууц, 2 ширхэг “Промприбор” хэмээх угаах төхөөрөмж, 5 ширхэг
КрАЗ хэмээх технологийн тээврийн машин, хөдөө аж ахуйн зориулалттай, 3
ширхэг ДТ-75 трактороос өөр бараг юу ч байгаагүй дээ.

Эрхүүгийн Политехникийн дээд сургуулиас олж авсан уурхайн технологи
ажлын онолын суурь мэдлэг, ажлын туршлага, хөдөлмөрийн хамт олны хичээл
зүтгэлийн хүчээр ёстой “хазахаас бусдыг хийн“ байж нойр, хоолгүй зүтгэсээр
очсон жилээ буюу 1987 онд 147.6 кг химийн цэвэр алт “Монголбанк”-д тушааж
“Монголболгарметалл” маань эдийн засгийн хувьд өндийгөөд ирсэн дээ.
Улмаар 1988 онд химийн цэвэр жингээр 232.4 кг, 1989 онд 282.8 кг алт тус
тус олборлож Монгол Улсын алтны сан хөмрөгийг бүрдүүлэхэд дорвитой үүрэг
гүйцэтгэж, шилдэг аж ахуйн нэгжүүдийн эгнээнд зүй ёсоор багтаж байж билээ.
Уурхайнхаа нөөц өсгөх бодлогыг түлхүү анхаарч Баянхонгорын хүдрийн бүсийн
“Мухар Эрэг”, “Өвөр чулуут”, “Сайрын худаг”, “Жаргалант”, ”Алтан Ам”, “Хоолой
худаг”, “Далт-2” ордуудад нарийвчилсан хайгуул хийснээр алтны нөөцийг
урдчилсан байдлаар 3648.9 кг-аар тогтоон Улсын ашигт малтмалын нөөцийн
Комисс-оор батлуулсан нь тус уурхайн олон жил ажиллах нөхцлийг бүрдүүлсэн,
өнөөдөр ч тус уурхай ямар нэг хэмжээгээр алт олборлож байгаа.

Нэгэнт мөнгөтэй болоод ирсэн тул ажилтнуудынхаа нийгмийн асуудалд
анхаарч Баянхонгор аймгийн төвд 48 айлын тохилог орон сууц, Засварын бааз,
Цэцэрлэг- яслийн комбинат барих асуудлуудыг Хамтарсан үйлдвэрийн Монгол-
Болгарын Зөвлөлд оруулж шийдвэрлүүлж байсан бөгөөд энэ ажлыг бүтээхэд
тэр үед Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан М. Пэлжээ,
яамны сайд У.Мавлет, Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн
дарга, орлогч сайд З.Барас болон салбар хариуцсан орлогч сайд Д.Ренчинханд
нар их үүрэг гүйцэтгэсэн.

Миний бие хөдөө орон нутагт үйлдвэрлэлд олон жил ажиллалаа, эрдмийн
мөр хөөмөөр байна гэсэн хүсэлтээ яамандаа тавьж, тэд ч миний хүсэлтийг
ханган 1990 оны 5-р сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУА-ийн харъяа
Уул уурхайн хүрээлэнгийн Уул уурхайн секторт эрдэм шинжилгээний ажилтнаар
орж ажилласан. Уул уурхай, геологийн салбарын шилдэг эрдэмтэн, мэргэд
энд ажиллаж бүтээж туурвин, тэдний эрдмийн ажил нь уул уурхай, геологийн
салбарын талаар Монголын төрөөс баримтлах бодлогод тусгалаа олдог байсан
билээ!

1990-ээд онд улс орны эдийн засаг үлэмж доройтон, гадаад валютын
нөөц хомсдож ирсэн хүнд үед төр, засаг энэ хүнд байдлаас гарах гарц бол алт

326

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

олборлолтыг нэмэгдүүлэх замаар хатуу валютын нөөцтэй болох явдал гэж
үзэн Засгийн газрын “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн, ёстой л нөгөө
“Gold is а arator” гэдэг шиг.

1992 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр П.Жасрай гуайн Засгийн газар
эмхлэгдэн цэгцэрч Геологи, Эрдэс баялгийн яам үүсгэн байгуулагдаж, сайдаар нь
Доржийн Цогбаатар гэдэг “Горняк” томилогдож байсан. 1992 оны хуучдаар сайд
маань намайг дуудан “Одоо улс оронд алт хэрэгтэй байна, Монголболгарметалл
үйлдвэрийн ажил огт явахгүй байна, хамтран ажиллаж байсан Болгарууд маань
ч хаяад нутаг буцлаа, чи буцаж очвол яасан юм” гэхэд нь бас л үл татгалзан
“хуучин нутаг” руугаа хөлгийн жолоог залж билээ. Манай үйлдвэрийн ажил
ч урагшилж олон жил ашигтай ажиллан, “Монгол Улсын шилдэг 10 аж ахуйн
нэгж” (Тэр үед өнөөдрийнх шиг 100 аж ахуйн нэгж гэж шалгаруулдаггүй байсан
юм), “Тэргүүний татвар төлөгч”-өөр удаа, дараа шалгарч байлаа. Улаанбаатар
хотод тохилог оффисийн барилга бариулж байлаа. “Эр хүний дотор эмээлтэй,
хазаартай морь байдаг” гэдэг шиг миний дотор компаниа өргөжүүлэх, ашигт
малтмалын бусад төрлүүд болох хайлуур жонш, нүүрс олборлож экспортлох,
мөн түүнчлэн “мини металлург”-ийн талаар ч бодож л байлаа.

Харамсалтай нь улс төр зэрэг янз бүрийн шалтгаанаар би энэ идей-гээ
хэрэгжүүлж чадаагүйдээ харамсдаг юм аа.

ТӨР ЗАСАГ МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭЭГҮЙ БИШ, ҮНЭЛСЭН

Миний эрхэмлэж явдаг хамгийн хүндтэй бөгөөд анхны шагнал
бол 1987 оны 12-р сарын 18-нд ТЭХҮЯ-аас олгосон “Монгол Улсын
Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн
101-р зарлигаар 1991 оны 6-р сарын 18-ны өдөр “Хөдөлмөрийн хүндэт
медаль”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 162-р зарлигаар 1996 оны 07-р
сарын 06-ны өдөр “Алтан гадас” одон, Монгол Улсын Засгийн газраас
1993 оны 12-р сарын 01-нд олгосон 36155 тоот “Монгол Улсын Засгийн
газрын Хүндэт жуух бичиг”, Мөн БНАГУ-ын “Хүндэт уурхайчин”, Болгар
Улсын “Металлург, эрдэс баялгийн салбарын Тэргүүний ажилтан”
зэрэг цол, хэргэм байдаг юм.

Миний бие “Ардын эрх”, ”Өдрийн сонин” , “Үнэн” зэрэг хэвлэлүүдэд “Тонн
жонш уу, грамм алт уу?”, “Бие даах шаардлага”, “Алт” , “Монгол инженерүүд
чадна”, “Монгол Улс алтжилтын 14 бүстэй” зэрэг асуудал дэвшүүлсэн
өгүүллэгүүд бичиж нийтлүүлж байлаа.

327

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААРХИ МИНИЙ БОДОЛ,
ЦААШИД ЮУГ АНХААРАХ ТАЛААР...

Алив бүхэн цагийн аясаар урагшлан хөгжиж дэвжиж, дээшилж байх
учиртай. Энэ жамаар уул уурхайн салбарын өсөлт нүдний өмнө илт байна.
Тухайлбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тоо хэмжээ үлэмж нэмэгджээ, өндөр
хүчин чадалтай барууны техник, технологи үйлдвэрлэлд нэвтэрч байна. Гэвч
одоо дэлхий даяар “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” эхэлж байхад манай салбар
Raw material appendage байсаар байна!

Энэ байдлаас гарахын тулд хамгийн эхэнд: Боловсруулах үйлдвэрүүд
барьж байгуулах нь уул уурхайн салбарын ойрын стратеги байх ёстой.
Тухайлбал, Уул уурхай-металлургийн, кокс-химийн цогцолборуудыг
барьж байгуулна гэсэн том зорилтыг хэрэгжүүлэх аваас манай салбар
бусад улсуудын “Түүхий эдийн хавсрага” байхаа больно гэсэн үг!

Үүнээс гадна,

-Салбарын асуудлыг цогцоор нь шийдэх “Уул уурхайн тухай” хуулийг
яаралтай баталж гаргах;

-Уул уурхайн Их сургууль байгуулж дэлхийн жишигт нийцсэн инженерүүдийг
бэлтгэн гаргах;

-Алтны үндсэн ордуудын хайгуулын ажлыг эрчимжүүлэх, алтаас гадна
циркони, тантал, газрын ховор элемент, зэс, төмөр, холимог металлын нөөц
бүхий Хархираагийн алтжилтын бүсэд хайгуулын ажлыг төвлөрүүлэх, мөн
зарим хэсэгтээ 37 г/т агуулага илэрдэг “Шунхат уул”, “Цагаан толгой” зэрэг
ордууд оршдог Завхан, Байтагийн алтжилтын бүсэд анхаарлаа хандуулах
хэрэгтэй. Алтны том ордууд илрэх магадлал өндөртэй хар занарын хурдас
бүхий, төдийлөн судлагдаагүй илэрцүүд Монгол Улсын хэд хэдэн газарт
байдгийг харгалзан үзвэл зүгээр. Эдгээр ордуудыг түшиглүүлэн “Хайгуул-
ашиглалтын үйлдвэрүүд”-ийг байгуулах;

-Хөрш Орос улстай уул уурхайн салбарт тухайлбал, эхний ээлжинд “Асгатын
мөнгөний орд”, “Зүүн цагаан дэлийн” хайлуур жоншны ордуудыг түшиглүүлэн
“Эрдэнэт”, ”Монголросцветмет” үйлдвэрүүдийн адил хамтарсан үйлдвэрийг
эдийн засгийн шинэ нөхцлөөр байгуулах. Дашрамд дурдахад Орос орон бол
уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг.

-Яамны бүтцэд Уул уурхайн нөхөн сэргээлт хариуцсан агентлаг байгуулах;

-Өндөр хөгжилтэй орнуудад түүхий нефтийг нэрж шатах, тослох материал
гарган авдаг мини технологи байдаг. Түүнийг Монголд оруулж ирэх боломжтой,
тийм компани байвал тендер зарлан тэднийг төрийн бодлогоор дэмжих,
“Роснефть” ч юмуу, гадаадын нефть экспортлогч компаниудыг Монголд аж
ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, Газрын тосны үйлдвэр 2025
онд ашиглалтанд орно гээд байгаа. Гэсэн хэдий ч нэг хэсэгтээ Монгол Улс уг
үйлдвэрээ тасралтгүй ажиллуулахын тулд гаднаас түүхий нефть импортлож л

328

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

таарах байх;

Жич: Тэр Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь нэг их ашигтай биш, жилдээ
30 тн-оос дээш алт олборлон “999.9” гаргадаг оронд л уг үйлдвэр ашигтай
ажиллаж чадна. Орос, Хятад, Казахстан зэрэг орнууд өөрсдөө цэвэршүүлэх
үйлдвэрүүдтэй тул манайд ирж алтаа хайлуулна гэж байхгүй.

ЗУУН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН
ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН ЭРХЭМҮҮД

Бүтэн зууны түүхтэй, Монголын уул уурхайн салбарт ажил үйлсээрээ мөр
нь тод үлдсэн олон сайхан хүмүүсээ мартаж болохгүй. Тухайлбал, Монгол
Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Сайд асан Ч.Хурц, Орлогч сайд асан
Д.Амаглан, Д.Ренчинханд, З.Төмөрбаатар нар болон инженер Ц.Жанчив,
П.Дэмчигсүрэн, Г.Лхагвасүрэн, Д.Орги, Х.Бадамсүрэн, Д.Цогбаатар (сайд
асан), Г.Ёндон (сайд асан), Д.Хишигсүрэн, П.Санж, Б.Бат-Очир, Ц.Энхболд,
Ц.Уртнасан, Н.Алгаа, Ч.Цогтбаатар (ИПИ-г онц төгссөн), Ч,Тэгшсайхан,
Б.Мөнхбат, Д.Дамба, Б.Ганболд, Ж.Банзрагч, П.Чулуунбаатар, Б.Болд, Д.Натар,
Т.Оюунбилэг, Н.Төмөртогоо, Б.Далай, Г.Бадамхатан, Д.Батсуурь, Ж.Цэрэндорж,
Г.Тулга, Н.Содномренчин, Д.Жаргалсайхан, Б.Магванжав, Д.Бавуудорж,
Д.Энхбаатар, Б.Сэнгэбаатар, Даш.Бат-Эрдэнэ, Ж.Жамъяндагва, Ш.Очирбат,
М.Ганхуяг, Б.Цэрэнчимэд, Д.Оюунгэрэл, Б.Жаргалсайхан, П.Гэрэлмаа,
Б.Нямхүү, Ч.Билэгбаатар, О.Энхтуяа...

Уул уурхай, геологийн салбарын шилдэг Менежерүүдийг бэлтгэн гаргахад
мэдлэг оюунаа дайчлан ажиллаж, уул уурхайн салбарт оюуны том хөрөнгө
оруулалт хийж байгаа Техникийн ухааны доктор Ph.D. С.Цэдэндорж багш, Ph.D.
А.Хайдав багш, Ph.D. Ж.Цэвээнжав багш, Ph.D. Б.Лайхансүрэн багш нарын
зэрэг олон эрдэмтэд бас л “Горнякууд” даа.

Өнөөдөр бидний дунд байхгүй, бурханы оронд дэвшсэн сайхан хүмүүс ээ ч
энэ мөчид эргэн дурсаж байна: У.Мавлет, З.Барас, М.Дамдинсүрэн, Ж.Батмөнх,
Ш.Отгонбилэг (ИПИ-г онц төгссөн), С.Авирмэд, С.Гэрэлтуяа, Д.Адъяа,
Д.Одончойсүрэн, Д.Батжаргал, А.Базар, Б.Цэгмид, Ж.Индрээ, С.Цэдэндорж
(Бүрэнцогтын уулын үйлдвэрийн дарга асан), Г.Доржпалам (Бүрэнцогтын уулын
үйлдвэрийн дарга асан), А.Вандан, С.Цогт-Очир, Д.Шалхаан, Н.Батсүрэн,
Г.Цэдэндамба, Б.Баяндэлгэр, Л.Чимэддорж, Ш.Цэдэндамба, Ц.Дагдан,
Ү.Эрдэнэсүрэн, Д.Жүгдэр, Ж.Сосор, Д.Нямдорж, Ч.Батсандаг, Д.Тэгшээ, Р.
Оригжав, Ч.Цэдэндорж, Ж.Товуудорж, М.Нордов, Цэрэндашийн Доржгарам ,
Жадамбын Авирмэд , Буянжаргалын Нацагдорж, Н.Бат-Эрдэнэ, З.Лхагвасүрэн,
Б.Цэдэндорж, Ж.Гарампэрэнлэй, Ч.Хуажин, Д.Дугаржав, Р.Чүлтэмсүрэн,
Ч.Батбаяр (геологич), Д.Дашцэрэн (геологич), Т.Ноов, Ч.Чойжинням, О.Түвд ...

Монголын уул уурхай, геологийн салбарын эдгээр шилдэгүүдийн
дотор “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар”-ууд, “Монгол Улсын Төрийн
шагналтанууд”, “Монгол Улсын Гавъяатууд”, Төрийн одон, медальтанууд,
Монгол Улсын “Тэргүүний уурхайчин”, “Тэргүүний Геологч”, Эрдмийн

329

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

зэрэг цолтонууд, Олимпийн наадамд тоосоо өргөж байсан спортын
алдартнууд ёстой “багтахгүй чихэлдэж” байгаа нь яах аргагүй л бидний
бахархал юм даа!

ХӨГЖИЛТЭЙ, БАС ГАЙХМААР ДУРСАМЖУУДААС

Биднийг ид ажиллаж байхад орос хэлэнд тааруухан хүнд карьер их хол
байлаа. Одоо Англигүй хүн явдагүйтэй адилавтар, тийм ч учраас бидний
үеийнхэн Орос хэлээр ярьж бичих, Монголоос Орос руу, Оросоос Монгол руу
орчуулах талаар бас ч гэж муугүй байсан санагддаг юм. Намайг Хажуу-Улааны
Уулын үйлдвэрт ажиллаж байхад Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Ч.Даваадаш
тэргүүтэй Комисс ирж биднээс Орос хэл, онол улс төрийн мэдлэгээр толгой
дараалан шалгалт авах болдог юм байна. Комиссын бүрэлдэхүүнд “унаган
Оростой”, Орос хэлний багшийн дээд сургуулийн багш нар ч байсан байх.
Тэр үед манай уурхайн даргаар 60 гаруй настай Б.Баяндэлгэр гуай гэдэг хүн
ажиллаж байсан. Энэ хүн бол аж ахуйн ажлын туршлагатай, мундаг удирдагч
л даа. Б.Баяндэлгэр даргаас ч Орос хэлний шалгалт авна гэцгээдэг юм.
Тэгэхэд дарга: “Би Орос хэл мэдэхгүй, Орос мэдэхгүй хүний юуг нь шалгадаг
юм бэ, шалгалт өгөөгүй гээд ажлаас халвал халж л байхгүй юу та нар” гэж зад
туйлаад гардаг юм байна. Комиссынхон ч нэг их юм хэлж чадсангүй, харин
мань мэтийн залуу инженер-техникчидээс Орос хэлний шалгалт авахаар болов
оо. Шалгалтын сэдэв нь маш хүнд, “Баянхонгор аймгийн Баян булаг сумын
малчин Л.Бэгзийн саахалт, эхлээрийн аргаар төл бойжуулах туршлагыг орон
даяар нэвтрүүлэх” гэсэн өгүүлбэрийг Орос руу үсэг дүрмийн ямар ч алдаагүй
орчуулах гэсэн асуулт байсан санаагдаж байна. Бид үнэхээр бараагүй, бүгд
“нурсан” даа хөөрхийс, бодвол энэ өгүүлбэр “Новости Монголии” сонин дээр
хэвлэгдэж л байсан байх. Мэргэжлийн орчуулагч нарын зиндаанд биднийг
тавьж, манийгаа “Та нарын мэргэжлийн ур чадвар, төлөвлөгөөт ажлын чинь
сайн үзүүлэлт энд огт хамаагүй шүү” гэх мэтээр баалж, баалж буцсан даа
тэд. Уул нь бид “Горный журнал”, “Огонёк”, “Спутник” сэтгүүлүүд болон Орос-
Зөвлөлтийн сонгодогуудыг захиалан уншдаг байсан даа уул нь.

Намайг “Монголболгарметалл” үйлдвэрт ажиллаж байхад Баянхонгорын
Геологи-гидрогеологийн экспидецэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг
байсан юм. Баянхонгороос Улаанбаатар нисэх онгоц жаахан саатаж, энэ
онгоцоор нисэх Зөвлөлтийн мэргэжилтнүүд, Болгарууд, бас манай үйлдвэрт
ажилладаг Монгол хүмүүс онгоц хүлээцгээн зааланд сууцгааж байхад Болгар,
Монгол хоёр хоорондоо Оросоор зад ярилцаж ойлголцож байх юм гэнэ, түүнийг
нь сонсож суусан Зөвлөлтийн мэргэжилтэн: “Сая энэ Болгар, Монгол хоёр
хоорондоо ямар хэлээр ярьчих ваа” гэж ихэд гайхаж байсан гэдэг.

Манай үйлдвэрийн Захиргаа, хуучнаар Октябрийн районы нутаг дэвсгэрт
харъяалагддаг байсан. Нэг зөвлөгөөн дээр районы (одоогийнхоор дүүрэг)
удирдлагууд Нарийн бичгийн даргаасаа “Монголболгарметалл”-аас хүн ирж
үү? гэж асууж л дээ. Нарийн бичгийн дарга нь “ирсээн, ирсэн Хуажин, Ноов,

330

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Батром нар хүлээж байна” гэхэд нь тэрээр “Монголчууд нь өөрсдөө ирэхэд
яасан юм, юу гэж Болгаруудаа явуулсан юм бэ, дахин ярь” гэж зандарсан гэдэг.

1961 оны 4-р сарын 12-нд Зөвлөлтийн сансарын нисгэгч Ю.А.Гагарин
сансарт нисэж дэлхий даяараа Гагаринаар амьсгалж байсан цаг үе. Бүрэнцогтын
уулын үйлдвэрийн Гүний уурхайн 180-р горизонтод вогон түрэгчээр ажиллаж
байсан Донидын Дамдин гэдэг откатчик (вагон түрэгч) гол аманд (стволд) клеть
ирээгүйг анзааралгүй түрж явсан вагонтойгоо 220-р горизонт руу 40 м-ийн
өндрөөс унасан байгаа юм. Уурхай даяараа осол боллоо гэж айж, сандралдан
түргэн авч, эмч нарыг бүгдийг нь дуудан бөөн юм болсон. Гэтэл нөгөө Дамдин
чинь 220-р горизонтод шалбараа ч үгүй, зүв зүгээр сууж байсан гэдэг. Тэгэхээр
нь уурхайчид түүнийг “Гагарин Дамдин”гэж нэрлэх болсон түүхтэй. 40 метрийн
өндөрөөс унана гэдэг чинь ойролцоогоор 16 давхар барилгын дээвэр дээрээс
“газардлаа” гэсэн үг дээ!

За ийнхүү их соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэнчлэн:
“Богд ууланд ниссэн болжмор шувуу цуцлаа
Болох болохгүйг чалчсан богино хэл минь цуцлаа
Хангай ханд ниссэн хараацай шувуу цуцлаа
Хамаагүй үгийг чалчихад хэмжээ гэж бий зогсъё”-доо би ч гэсэн!
Улс гүрний маань өөдлөн дэвжихийн хөшүүрэг болсон, болсоор ч байгаа
Уул уурхайн салбар үүсэж хөгжисөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын
нийт Уурхайчид, Геологчид, Баяжуулагчиддаа эрүүл саруул, энх тунх амьдрахын
ерөөлийг дэвшүүлж Та нөхөддөө Гүн хүндэтгэлээ илэрхийлэн мэхийн ёсолсон:
Уул уурхайн инженер, Техникийн шинжлэх ухааны магистр Халзангийн Пүрэвнацаг

2022 оны 11-р сарын 25
Утас: 99192417

331

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

МИШИГДОРЖИЙН ПҮРЭВ-ОЧИР

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан,
МАМБХ-ны хүндэт баяжуулагч,
зөвлөх инженер,

М.Пүрэв-Очир нь 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд
сургуулийн бэлтгэлийг төгсч Санкт-Петербург хотын Уул уурхайн академид
элсэн, сургуулиа 1980 онд Уул уурхайн инженер-Баяжуулагч мэргэжлээр улаан
дипломтой төгссөн.

М.Пүрэв-Очир нь 1980-1994 онд Геологийн төв лаборатори, Технологи
шинжилгээний тасагт баяжуулагч инженер, тасгийн дарга, 1994-1996 онд
Геоалба-Алт ХХК-д захирал, 1997-2002 онд ШУТИС-ийн УУИС-д ахлах багш,
2002-2007 онд Очирууд ХХК-д захирал, 2007-2010 онд Лайв энержи ХХК-д
Геологи, Уул уурхай эрхэлсэн захирал, 2010-2011 онд Нукер энержи ХХК-д
Геологи, Уул уурхай эрхэлсэн захирал, 2011-2013 онд Шивээ Овоо ХК-д
Геологи, Уул уурхай эрхэлсэн захирал, 2013 оноос Геологийн төв лабораторийн
ЭЧСТТЛ-д зөвлөх инженер, 2019 оноос Эрдэнэс үндэсний судалгаа хөхгжлийн
төв ХХК-д Зөвлөх инженерээр ажиллаж байна.

М.Пүрэв-Очир нь 1980 оноос Геологийн төв лабораторийн Технологи
шинжилгээний тасагт баяжуулагч инженер, тасгийн даргаар 1994 он хүртэл
тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд Баянхонгорын Далтын бүлэг шороон
ордууд, Заамарын бүлэг шороон ордууд, Баянгол, Төмөртэйн төмөр, Тавт,
Цагаан чулуутын алтны үндсэн орд, Өндөр Цагаан овоо, Авдарбаяны ховор
металл, Цавын полиметалл, Цагаан Суврагын орд, Мушгиа худаг, Лугийн
гол ховор шорооны ордууд зэрэг Монгол орны томоохон ашигт малтмалын
ордуудын хүдрийг баяжуулах технологийн туршилтуудыг, Монгол Улсад анх
удаа хийж хүдэр баяжуулах технологийг боловсруулсан.

Мөн алтны шороон орд, алтны үндсэн орд, төмөрийн хүдэр, хар тугалга-
цайр-зэс-алт-мөнгөний полиметаллын хүдэр, вольфрам-молибден-висмут-
бериллын ховор металлын хүдэр, шеелитийн хүдрийг баяжуулах технологийн
туршилтуудыг гардан хийж өмнө нь гадаадад хийдэг байсан туршилтуудыг
өөрийн оронд хийдэг болсон.

332

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

М.Пүрэв-Очир нь 1994-1996 онд Геоалба-Алт компаний захирлаар ажиллаж
Заамарын Баянголын жалгын алтны шороон ордыг ашиглах ажлыг эхлүүлсэн.
1997 онд Монгол-Америкийн хамтарсан Эрдмин үйлдвэрт Эрдэнэтийн уулын
баяжуулах үйлдвэрийн хаягдлын овоолгуудаас зэс уусган ялгах технологийн
туршилтуудыг хийж гүйцэтгэсэн нь эдүгээ 20 жилийн турш тасралтгүй үр ашгаа
өгсөөр байна. Энэ үйлдвэр Монгол Улсад цэвэр зэс баяжуулах гаргах үндэс
суурийг тавьж өглөө.

М.Пүрэв-Очир нь 1997-2002 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн
сургуульд ахлах багшаар ажиллаж, Хүдрийн баяжигдах чанарын судалгаа,
Технологийн минералоги, Ховор металлын баяжуулалт, Флотацийн
баяжуулалтын арга, Хар металлын металлурги, Гидрометаллурги зэрэг
хичээлүүдийн хөтөлбөрийг боловсруулан сургалтанд нэвтрүүлсэн нь
өнөөдрийн уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр
оруулж байна. Мөн түүний удирдан хамгаалуулсан олон арван мэргэжилтнүүд
уул уурхайн салбарт хариуцлагатай алба хашиж, улс орны төсвийн бүрдэлтэнд
онцгой хувь нэмэр оруулж байна.

М.Пүрэв-Очир нь 2002 оноос Очирууд ХХК захирлаар ажиллаж, 0.25мм-
ээс доош ширхэгтэй тоосонцор алтыг 90-ээс дээш хувийн металл авалттай
баяжуулах шлюзийн технологийг боловсруулан үйлдвэрлэлд амжилттай
нэвтрүүлсэн. Энэ технологийн горимыг чанд барьснаар үүсмэл орд үүсэх
нөхцөлийг хааж, ордын насыг уртасгах, тушаах металлын хэмжээг нэмэгдүүлэх
боломжийг бүрдүүлсэн.

2007 оноос Лайв Енержи групп ХХК-д, 2010 оноос Нукер Энержи ХХК-д,
2011 оноос Шинэ Шивээ ХХК-д Геологи Уул Уурхай Эрхэлсэн захиралаар
хавсран ажиллаж эрдэм шинжилгээний байгууллагад туршсан туршилт,
судалгааны ажлын үр дүнгүүдээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь салбарын
эрдэмтэн, судлаачдын талархалыг хүлээгээд байгаа билээ. Түүний сүүлийн
жилүүдэд удирдан гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал,

-2010 онд Далтын овооны ураны хүдрийн нарийвчилсан хайгуулын
ажил, ураны исэлдсэн болон анхдагч хүдрийг уусган баяжуулах технологийн
туршилтын ажлын удирдагч,

-2013 онд Монгол Улсад анх удаа хөнгөн цагааны нефелиний хүдрийг
боловсруулах хими-технологийн туршилтын ажлын удирдагч,

-2007-2012 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Дорноговь
аймгийн Даланжаргалан сумдын нутагт орших Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний
бүлэг ордод хийсэн геологи хайгуулын ажил, нарийвчилсан хайгуулын ажлын
удирдагч, (Эрдэс Баялагийн санд бүртгүүлсэн).

-2019 онд Ачит ихт ХХК-ийн Ажиллагчдын ур чадварын матриц, шалгалтын
материал боловсруулах төслийн зөвлөх,

-2020 онд Асгатын мөнгөний ордын баяжигдах шинж чанар технологийн
туршилт хийлгэх ажлын даалгаврыг боловсруулах төслийн удирдагч,

-“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах ”Уул уурхай-Металлурги-

333

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн техник,
технологийн түвшний үнэлгээ, төслийн хариуцлагатай гүйцэтгэгчээр тус тус
ажиллаад байна.

Ярилцлага

М.Пүрэв-Очир: Маш өргөн хүрээний мэдлэг шаарддаг мэргэжил бол
баяжуулагч

“Баяжуулагч” сэтгүүлийн энэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын
зөвлөх инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Пүрэв-
Очирыг урьж ярилцлаа. Тэрээр өдгөө “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын
ЭЧСТТЛ-д зөвлөхөөр ажиллаж байна.

Ашигт малтмалын баяжуулагч инженер бол таны үндсэн мэргэжил.
Энэ мэргэжлийг яагаад сонгосон тухайгаа яривал сонин байх болов уу?

Би 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн бэлтгэл
ангийг төгсөөд Санкт-Петербург хотын Уул Уурхайн Их сургуульд элсэн
суралцсан. Ашигт малтмалын баяжуулагч мэргэжлийг сонгосон маань сонин
түүхтэй.

Энэ мэргэжлээр ОХУ-ын Ленинград хотод сурах хуваарь авч байлаа.
Элсэлтийн шалгалтаа өгөөд, юу хийдэг, ямар хүн болохоо ч мэдэхгүй сургуульд
явсан даа. Эрхүүд хэлний бэлтгэлд 1 жил суусан. Бэлтгэлдээ ч маш сайн
суралцаж, сайн багш нарын ачаар сургуульдаа очихдоо орос хэлээр мэргэжлийн
үг хэллэгтэй, лекц хичээлээ чөлөөтэй хөтөлдөг болсон байсан. Эхний нэг жил
“Баяжуулалтын үндэс” гэдэг хичээл орж, тэндээс ямар мэргэжилтэй, ямар хүн
болохоо ойлгож авсан. Одооны хүүхдүүд мэргэжлийг голж шилээд “би ийм
хүн болно” гээд сонгож байхад тухайн үед бидэнд тийм боломж байсангүй.
Миний хувьд “Монголынхоо нэрийг хамгаалж явах ёстой, хичээл номоо сайн
сурч, эх орондоо үнэтэй цэнэтэй мэргэжилтэн болж ирнэ” гэсэн зарчмаар
суралцаж байсан. Би дээд сургуулиа улаан дипломтой төгссөн. Суралцаж
байх хугацаандаа II дамжаанаас эхлээд оюутны эрдэм шинжилгээний ажилд
оролцож эхэлсэн. Багш маань намайг химийн талын хичээлүүддээ их сайн юм
байна гэдгийг хараад ангиас сонгож өөрийнхөө эрдэм шинжилгээний ажилд авч
ажиллуулж байлаа.

Сургууль төгстлөө оюутны эрдэм шинжилгээний ажил хийсэн үү?
Тийм ээ. Сургууль төгстлөө С.И.Горловский хэмээх агуу эрдэмтний гарын
шавь байж оюутны эрдэм шинжилгээний ажлаа хийсэн. Сургуулиа улаан
дипломтой төгсөж ирээд Улаанбаатар хотод үлдсэн юм. Тухайн үед надад Уул
уурхайн хүрээлэнд, нөгөө нь Геологийн төв лабораторид очих гэсэн хоёр сонголт
байсан. Геологийн төв лаборатори бол судалгааны баазтай. Тэнд Монголын
шинээр нээгдэж буй ордуудын хүдрийн баяжигдах чанарыг судалдаг байлаа.
Судалгааны ажил хийдэг багт орж ажиллах боломж надад тохиосон төдийгүй
би энэ ажлыг сонгоод өдийг хүртэл ажиллаж байна. Эрдэс баялгийг баяжуулах

334

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

технологийн судалгаа гэж нэрлэдэг энэ судалгааг Монгол оронд нутагшуулах,
олон төрлийн баяжуулах технологийн анхны туршилтуудыг хийж, эх орныхоо
эд баялгийн судалгаанд оруулсан хувь нэмэр маань үргэлжлээд явж байна.

Таныг Геологийн төв лабораторийн технологи шинжилгээний тасгаас
ажлын гараагаа эхлүүлсэн гэж сонссон юм байна?

Тухайн үед технологи туршилтын тасаг гэж байсан. Энэ туршилтын
тасгаас 1980 оны долдугаар сарын 15-наас ажлын гараагаа эхэлж байлаа.
Манай сургуулийг надаас 10 жилийн өмнө баяжуулалтын мэргэжлээр төгссөн
Д.Сэсрэн, Б.Цогт-Очир гэх хоёр баяжуулагч мөн орос мэргэжилтнүүд энд
ажиллаж байсан. Тэр хоёр болон геологич Д. Машлай (дуучин) нартай анх
ажиллаж эхэлж байлаа. Манай тасагт өмнө нь Орос мэргэжилтнүүдтэй хамтран
хийдэг гаршсан технологийн туршилтууд буюу цагаан тугалганы шороон
ордын баяжуулалтын технологийн туршилт, жоншны хүдрийн баяжуулалтын
технологийн туршилт гээд хоёр төрлийн туршилтыг хийдэг байсан.

Тухайн үед буюу 1970-1980-д оны үед Монгол орны уул уурхайн хөгжилд
геологийн судалгааны ажил маш их өрнөлтэй явагдсан юм. Геологийн
судалгааны ажил тэгж өрнөлтэй явсантай холбоотойгоор технологийн
туршилтын ажлуудад 1980-аад оноос эхэлж шинэ ордууд нээгдэж шинэ
төрлийн хүдэр, дээжүүд ихээр ирэх болсон. Тэдгээрийг баяжуулах технологийг
боловсруулах гадаадад хийгддэг туршилтын ажлуудыг монголдоо хийж
эхэлсэн дээ. Геологи, хайгуул хийгээд орд оллоо гэхэд энэ маань орд болж
чадах уу, үгүй юу гэдгийг шийддэг ажлыг тухайн ордын хүдрийн технологийн
туршилт гэдэг. Тухайн ордын хүдрийг баяжуулахад ашигт эрдсийн хичнээн
хувийг авах боломжтой вэ, ямар стандартад нийцсэн баяжмал гаргах вэ гэдэг
асуудлыг эхлээд шийднэ. Үүний дараа энэ орд маань жинхэнэ утгаараа орд
болох учиртай. Яг ижилхэн технологийн шинж чанртай орд гэж байдаггүй
орд бүр өөрийн онцлог шинж чанартай. Технологи нь шийдэгдэж чадаагүй
ордууд бий. Тодорхой нөхцөлд технологи нь боловсрогдтол хойшоо тавигдаад,
хүлээгдэж байдаг ордууд бий.

Технологийн туршилт бол маш өндөр хариуцлагатай ажил. Нэг
талаасаа та бүхний баяжуулж буй технологи тухайн ордын хүдрийг үнэ
цэнэтэй болгох нөхцлийг бий болгох ёстой, хоёрдугаарт авч буй технологи
нь эдийн засаг талаасаа хамгийн хямд, ашигтай технологи байх ёстой,
тийм үү?

Энэ хоёр нөхцөлийн балансыг барьж ажиллах ёстой л доо. Хүдрийн
баяжигдах чанарын судалгаа буюу технологийн туршилт гэдэг бол маш өндөр
хариуцлагатай ажил.

Хүдрийг аль болох аль болох экологид нөлөө багатай, хягдалгүй, эдийн
засгийн хувьд хэмнэлттэй технологиор өндөр металл авалттай баяжуулж чанар
стандартад хүрсэн баяжмал гаргаж авах ёстой. Энэхүү судалгааны ажилд
Геологийн төв лабораторид орж ажилласан цагаасаа хойш зүтгэж байна.

335

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Та ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд багшилж байсан байх аа?

Багшилж байхдаа лабораторидоо давхар ажилладаг байсан. ШУТИС-ийн
УУС-д Хүдрийн баяжигдах чанарын судалгаа, Технологийн минералог, Ховор,
үнэт металлын хүрийн баяжуулалт, Гидрометаллурги, Пирометаллурги гэсэн
хичээлүүдийн программыг боловсруулан заадаг байлаа. Анхны шавь нараас
диломыг нь удирдсан гурван шавь минь судалгааны ажлаар баклаврын диплом
бичиж онц дүнтэй хамгаалж байсан. Нэг хэсэг геологи хайгуулын компанид
ажилласан.

“Геоалба” компани бил үү?

Анх алтны ордуудыг ашиглаж эхлэхэд лаборатори маань Геологийн
албанд харъяалагддаг байсан. Энэ албанд өгсөн жижиг алтны шороон ордыг
ашиглах ажил гарч ирсэн тул би өөрийн саналаар тус ордыг ашиглах уурхайн
даргаар очиж шинээр уурхайн байгуулсан. Тэр ордыг ашиглах технологийг
боловсруулах ажлыг эхлүүлсэн түүхтэй. Мөн 2001 онд 0.250мм-ээс доош
ширхэгтэй тоосонцор алтыг шлюзээр баяжуулах технологийг боловсруулж
90%-аас дээш металл авалттай баяжуулж байлаа.

Та технологийн туршилтын ажлаар олон ажилд анхдагч явжээ?

Ер нь өмнө судлагдаж, хийгдэж байгаагүй технологийн туршилтуудыг
ашигт малтмалын хүдрүүдэд хийсэн. Туршилт хийгээд ашиглаж байгаа ордууд
бий. Заримаас нь дурдвал, Цавын ордын технологийн туршилтыг анх хийж,
Улааны ордын ажилд мөн оролцож байсан. Хамгийн анх хийсэн туршилт
маань Авдарбаянгийн Шеелитийн хүдрийг баяжуулах туршилт байсан. Шеелит
гэдэг нь вольфрамын нэг эрдэс л дээ. Тухайн хүдрийг баяжуулах технологийн
туршилтаас технологийг боловсруулж дуусаад “Энэ хүдрийг хаягдалгүй
технологиор баяжуулах боломжтой” гэдгийг харж байлаа. Тухайн ордыг аль
болох хаягдалгүй технологиор ашиглах ёстой шүү гэж багш нар маань зааж
сургадаг байлаа. Түүнд үндэслэж хийсэн ажлуудын маань нэг энэ. Сургууль
төгсөхдөө миний хийсэн дипломын ажил бол Эрдэнэтийн хүдрийг баяжуулах
36 сая тонн хүчин чадалтай үйлдвэрийн төсөл. Дипломын ажлыг удирдсан
багш маань Орос төдийгүй дэлхийн нэртэй эрдэмтэн Валентин Александрович
Перов гэдэг доктор. профессор байв. Анх тоо-чанарын схемээ бодчихоод багш
дээрээ очоод шалгуулахад намайг магтаж “Цааш нь ус-шламын схемээ хийж
тоног төхөөрөмжийн сонголтоо хийгээрэй” гээд явуулж байлаа. Тухайн үед
хийж байсан ажлууд, сурсан эрдэм надад насан туршид минь хэрэглэгдээд
явж байна даа. Үүний дараагаар 1980-аад оны эхээр алтны шороон ордуудын
хайгуул эхэлж, Дөвөнтийн алтны шороон ордын алт агуулсан элсийг баяжуулах
технологийн туршилтыг Монголд анх удаа хийж байлаа. Дараа нь, Хайлаастын
хамгийн анхны нэг, хоёр, гуравдугаар технологийн дээжүүд Баянголын дэнж,
Туулын гольдролын ордууд гэх мэтээр технологийн туршилтыг хийсэн.
Үргэлжлүүлээд Төмөртэйн ордыг анх нээгдэхэд баяжуулах технологийн
туршилтыг нь хийж байсан.

336

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хэдэн онд вэ?

1983 онд. Тухайн хүдэр дээр их удаан ажилласан. Биднийг хугацаагаар
шахаж шаардахгүй, хамгийн гол нь үр дүнг чухалчилдаг байв. Үр дүнгийн
тайлангаа Орос хэлээр бичнэ. Технологийн туршилтын ажлын тайлангаа
геологийн тайлангуудтай адил Геологи, Уул Уурхайн яамны Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлд очиж хамгаалдаг байсан. Технологийн туршилт гэдэг зүйл
тийм үнэ цэнэтэй ажил. Төмөртэй ордын хүхрийн агуулга буурахгүй, 1%-иас
доошлохгүй байсан тул сүүлдээ бодисын найрлагыг нь нарийвчилж судласан.
Манай орос мэргэжилтэн надад туслахын тулд өндөр өсгөлттэй микроскопоор
баяжмалаас шлиф бэлдэж харж өгөөд “Чиний 40 орчим микрон хүртэл
нунтагласан баяжмал дотор нарийн нарийн пиритийн судлууд байна. Үүнийг
хэзээ ч салгаж чадахгүй” гэж билээ. Өөрөөр хэлбэл баяжуулалтын аргаар
салгаж чадахгүй гэсэн үг. Үүнийг тогтоож байж бид тайлангаа хамгаалсан.
Цаашид баяжуулалтын аргаар биш, хүхрийг нь агломерацийн, дулааны
боловсруулалтын аргаар зайлуулах шаардлагатай хүдэр байна гэж дүгнэсэн.
Бас нэг сонирхолтой ажил бол Өндөр Цагаан Овоогийн ховор металлын хүдрийг
баяжуулах технологи. Мөн манайд анх удаа тийм дээж ирж, үүний технологийн
туршилтыг би хариуцаж хийсэн. Вольфрам, молибден, берилл, лити гэх ашигтай
элементүүдтэй, бүгдийг нь баяжуулж авах технологийн туршилт хийгдсэн юм.

Одоо бол тус ордыг ашиглаж байгаа хүмүүс ганцхан вольфрамыг нь
аваад, бусдыг нь авахгүй байна. Буруу биз дээ?

Тэр бол маш харамсалтай. Ордыг бүрэн гүйцэд ашиглах юм бол өндөр үр
ашигтай. Цавын ордын хүдрийг баяжуулах технологийн туршилтыг мөн хийсэн.
Энэ ордод хар тугалга-цайрын баяжмал, дээр нь алт, мөнгө агуулсан исэлдсэн
хүдэр байсан юм. Гэхдээ бага зэргийн буюу 20 орчим хувийн исэлдэлттэй
хүдэрт баяжуулах технологийн туршилт хийгдсэн. Голдуу л эхний анхдагч
ажлуудыг хийж байж.

Таны намтрыг харахад “Эрдмин” ХХК-д ажилласан он цаг байна. Энэ
тухай ярина уу?

Тухайн үед Австралийн “Армада Гоулд” компани “Эрдмин”-ийг аваад
ажиллуулж байсан. “Ачит-Ихт” ХХК-ийн ашиглаж буй овоолгыг ашиглах ажлыг
1997 онд эхлүүлсэн юм. Технологийн туршилтыг би өөрөө удирдсан. “Эрдмин”
үйлдвэрийн хоёрдугаар хэсэг гэж нэрлэгдсэн тэр ажлыг эхлүүлсэн юм. Тухайн
хүдрийг маш сайн уусгаж ажиллах боломжтойг тогтоож билээ. “Ачит-Ихт” ХХК-
ийн технологийг бид 1997 онд судалж байсан гэсэн үг. Энэ мэтчлэн олон
төрлийн шинэ хүдрүүд дээр ажиллаж байсан.

Эдгээр олон төрлийн хүдрүүдээс туршилт явуулахад хүндрэлтэй,
нэлээд хүч оюун шаардсан ямар төслүүд байсан бэ?

Миний хувьд газрын ховор элементийн хүдрээр анхдагч болж ажилласан.
Лугийн гол ордын хүдрийг баяжуулах технологийн туршилтыг мөн хийсэн.
Туршилтыг Польш улсад хийхэд нь оролцож явлаа. Вроцлавт лабораторийн
Коварт хагас үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Мушгиа худгийн хүдрийг

337

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

баяжуулах технологийн туршилт нэлээд яривагтай, хэцүү ажлуудын нэг байлаа.
Хэцүү ч гэсэн ийм ажлууд сонирхолтой байдаг.

Мушгиа худгийн ордын хүдэр нийлмэл, олон янзын хүдэртэй. Баяжуулахад
нэлээд төвөгтэй. Нефелин-Сиенитийн хүдрийг хими технологийн аргаар
баяжуулах ажил ихээхэн сонирхолтой. Энэ ажлыг би удирдсан юм. Мөн алтны
үндсэн орд, зэсийн хүдрийн уусгалтын олон туршилтуудад ажиллаж байсан.
100 гаруй технологийн туршилтад оролцжээ, би.

Асгатын мөнгөний ордыг ашиглахаар яригдаж байна. Энэ ордын
технологийн туршилтын төслийн удирдагчаар Та ажилласан юм байна.
Гэхдээ уг ордод олборлолт явуулахад нэлээд хүндрэлтэй биз? Тэнд
баяжуулах үйлдвэр баригдсан бил үү?

Баяжуулах үйлдвэр баригдаагүй. Жижиг оврын, хагас үйлдвэрлэлийн
маягийн төхөөрөмж тавьж, баяжмал гаргаж байсан. Манай лабораторийн
судлаачид очиж ажилласан. Асгатын хүдрийн анхны технологийн туршилтад
би мөн ажиллаж байсан. Чухамдаа энэ ордын хүдэрт манай лабораториос
нэлээд ач холбогдол өгч байлаа. Асгатын орд бол их сонирхолтой, гоё орд.
Баяжуулах технологийн хувьд айхтар хүнд биш. Баяжмалыг гидрометаллургийн
аргаар гүйуээн ялгах боломжтой. Түүнчлэн мөнгөний агуулга ихтэй, дээрээс
нь алт агуулсан зэсийн баяжмал гаргаад авах боломжтой. Гэхдээ Асгатын
ордыг Засгийн газар ашиглах санаачилга гаргаж эхлүүлсэн ч одоогоор зогсонги
байна. Ямар учиртай нь миний хувьд мэдэх зүйл алга. Мөн Олон-Овоотын
алтны үндсэн ордын хүдрийг баяжуулах туршилтыг анх хийж байсан. Олон
сонирхолтой ажлуудад оролцож байж.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Тавтын
алт, мөнгөний ордыг ашиглахаар тусгасан. Энэ ордыг ашиглах боломж
хэр вэ?

Энэ бол алт-мөнгөний орд. Эзэмшигч нь хувь хүн байдаг. Одоогоор
ашиглагдаагүй байна. Ордоос алт, мөнгө агуулсан зэсийн баяжмал гарах
ёстой. Энэ нь илүү үр дүнтэй. Зөвхөн алтыг нь аваад зарвал ашиг багатай.
Алт мөнгө агуулсан зэсийн баяжмалаа гаргаад, түүнийгээ борлуулах зарчмаар
ажиллах ёстой.

Миний хувьд нэг хэсэг геологи хайгуулын ажилд оролцож байлаа. Тийм
боломж тохиолдсон учраас геологи, хайгуулын компанид ажилласан. Далтын
ураны ордын хайгуулын ажлыг 2010 оноос удирдаж байлаа. Хоёр орд нээсэн
азтай тохиолдол надад бий. 2011 онд Шивээ Овоогийн нүүрсний ордын хайгуулн
ажлыг удирдаж байхдаа Өехий цагаан ордыг нээх завшаан тохиосон. Анхны
илрэлийг олж, нүүрсний нөөц тогтоосон. Олсон илрэлээ цаашид судлахаар
болж, ерөнхий геологичдоо үүрэг өгч, эхний өрөмдлөгөөр 50 орчим метрийн
зузаантай нүүрс огтолж байлаа. 200 орчим сая тоннын нөөцтэй, ашиглалтын
нөхцөл сайн ордыг илрүүлсэн.

Энэ ордыг одоо ашиглаж байгаа юу?

Орон нутгаас ордыг ашиглах зөвшөөрөл өгөөгүй байна. Өмнө нь манай

338

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

компанийн захиргаа шохойн чулууны орд олж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн
юм. Үүний дагуу Цагаан чулуутын шохойны ордод хайгуул хийж, нөөцийг нь
тогтоосон. Ингэж Өехий цагаан, Цагаан чулуут гэсэн хоёр ордыг нээсэн түүхтэй.
Би геологич хүн биш ч геологи, хайгуулын ажлыг удирдаж явсан. Баяжуулагч
бид чинь геологи, ашиглалт, металлурги гэхчлэн олон мэргэжлийн дунд суудаг
учраас сурч байх явцдаа бүгдийг нь судалдаг байв. Энэ бүгдийг амьдралдаа
хэрэглэх сайхан боломжийг надад олгосон.

Цавын болон Улааны орд нь Монголын хар тугалга-цайрын чухал
орд. Уг хоёр ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид ашиглаж байна. Цавын
ордыг сорчилсон маягаар ашигласан байна гэсэн яриа бий?

Цавын ордоо ашиглаж дуусгаагүй, харин Улааны ордоо ашиглаад явж
байна. Эдгээр ордыг иж бүрэн, сайн ашиглах ёстой. Уг хоёр орд нь хар
тугалга-цайраас гадна маш үнэтэй мөнгөний агуулгатай, мөн алтны агуулгатай
хүдрүүд байдаг. Үүнийг зөв, сайн ашиглах ёстой. Төмөртэй ордын хүдрийн
хувьд урьдчилсан баяжуулалт хийгээд зөөж байна. Төмөртэй болон Баянголын
районд байгаа ордуудад урьдчилсан баяжуулалт хийж, хүдрээ 50 орчим хувийн
агуулгатайгаар гаргаж байгаа. Үүнээс өндөр агуулгатай төмрийн баяжмал буюу
эцсийн баяжмал гаргавал үнэ өндөр болно. Ихэнх хүдрийг манайхан бараг л
тэр чигээр нь зөөх гээд байдаг болсон. Хятадууд өөрсдөө худалдаж аваад,
замд нь баяжуулаад цааш нь гаргаж байна. Улсын хил тойроод хайлуур жонш,
төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрүүд бий. Бид их гүрний бодлогод орчихоод
байна. Монголын металлургийн үйлдвэрүүдийг байгуулах ажлууд олон жил хөл
хориотой юм шиг явж ирлээ. Зэсийн баяжмалаа хайлдаг үйлдвэртэй болбол
баяжмалаа гаргаж авахаас гадна хүхрийн хүчлээ гаргаад авна. Хүхрийн хүчил
гаргаж авснаар Монголд гидрометаллургийн, химийн салбар үйлдвэрүүд
хөгжих боломж нээгдэнэ.

Хүхрийн хүчил өөрөө олон төрлийн үйлдвэрлэлийн процесст орох
гол түүхий эд л дээ. Ямар чиглэлээр ашигдах боломжтой вэ?

Жишээ нь, фосфорын бордоо боловсруулахад хүхрийн хүчил хэрэгтэй.
Цааш нь олон төрлөөр ашигладаг. Коксын үйлдвэрт азотын бордоо гаргаж
авахын тулд хүртэл хүхрийн хүчил хэрэгтэй. Мөн зэс, ураны уусгалтад ч
хэрэгтэй. Үүнийг дагаад бусад үйлдвэрлэлүүд хөгжих боломж бий. Манай
улсад кокс-химийн үйлдвэүүд бий болох ёстой. Коксждог нүүрсийг бид зөвхөн
баяжмал болгоод, ихэнхийг нь экспортлож байна. Үүнийг ашиглах кокс, химийн
үйлдвэр байгуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, кокс нүүрснээс илүү өндөр үнэтэй.
Хоёрдугаарт, кокс химийн үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүн тусдаа өндөр
үнэтэй бүтээгдэхүүнүүд. Үйлдвэрээс нь метаны хий гардаг. Үүнийг метанол
болгож, цааш нь олон төрлийн сентитик үйлдвэрлэх гол түүхий эд болно.
Дээрээс нь бензолын үйлдвэрлэлийн бодис гарч ирдэг. Эдгээрийг цааш нь будаг,
лак үйлдвэрлэх түүхий эд.. Мөн азотын бордоо гаргах зэргээр үйлдвэрээс хаях
зүйл байхгүй. Хамгийн хүнд хэсэг нь хүртэл асьфалт болдог. Үйлдвэрээс гарах
гол бүтээгдэхүүн нь кокс, үүнийг дагалдаж гарч ирэх бүтээгдэхүүнүүд нь химийн
үйлдвэр хөгжих том суурь болдог. Аж үйлдвэрлэлийн хөгжил нь металлургийн

339

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үйлдвэр, кокс-химийн үйлдвэр хоёр байж цогцоор хөгжих ёстой. Үүнийг Засгийн
газар мөрийн хөтөлбөртөө оруулж, хувийн үйлдвэрүүдийг дэмжих ёстой.
Өөрийн хөрөнгөөр байгуулагдаж байгаа хувийн үйлдвэрүүдийг дэмжээд явбал
улсад л ашигтай. Эдгээр үйлдвэр дэмжигдэж байж Монгол Улсад аж үйлдвэрийн
цогцолбор бий болох суурь тавигдана. Нүүрс, химийн үйлдвэрүүдийг дагаад
химийн үйлдвэрүүд хөгжинө.

Ярилцлагын төгсгөлд бид уламжлал ёсоор баяжуулагч мэргэжлийн
онцлог, давуу талын талаар залуустаа сургамж болох зүйлсийн талаар
ярилцдаг. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?

Уул уурхайн сургуульд багшилж байхдаа би шавь нартаа “Бидний эзэмшж
буй мэргэжил бол маш гоё, оюунлаг” гэж хэлдэг байсан. Баяжуулагч гэдэг
бол маш олон шинжлэх ухааны ололтуудыг ашигладаг. Хими, физикийн
технологиуд гэх мэт хосолсон аргууд, биологийн аргуудыг хэрэглэдэг. Зөвхөн
физикийн аргаар, гравитаци, флотацийн аргаар хүдрийг баяжуулдаг хүн биш,
химич, биологич, физикч гээд маш олон төрлийн мэргэжлүүдийг эзэмшсэн
байхаас гадна эрдэс судлаач байх ёстой. Бид бол эрдсийн процессийн инженер.
Тиймээс эрдэсээ танихгүй инженер байж болохгүй. Тодорхой хэмжээнд ордын
үүсэл, хүдрүүдийн үүссэн геологийн зүй тогтлыг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь
хүдрийн баяжигдах чанарыг судлах судалгаанд нөлөөлдөг. Баяжигдах чанарын
судалгаа, Технологийн минералоги маань тооцоолон бодох технологийн
хөгжлийн ачаар ордыг хүдрийн шинж чанар төрлийг эцсийн бүтээгдэхүүнтэй
холбосон Гeометаллурги болж хөгжиж байна. Металлургийн талаар сайн
мэддэг байх ёстой. Үүнийг мэддэг байхын тулд химийг сайн мэддэг байх ёстой.
Ийм маш өргөн хүрээний мэдлэг шаарддаг мэргэжил бол баяжуулагч. Ер нь
үргэлж л сурч өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Ярилцсан: The Mongolian Mining Journal-ийн Ерөнхий редактор, “Эрдэс баялгийн
тойм” сонины Эрхлэгч Г.Идэрхангай

340

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

БАЛДАНГИЙН ПҮРЭВТОГТОХ

/Шинжлэх ухааны доктор
(Sc.D), профессор/

Наяндуут овогтой Балдангийн Пүрэвтогтох, 1954 онд Завхан аймгийн
Цагаанхайрхан сумын төвд Ширээ гэдэг газар төрсөн.

Суралцаж төгссөн сургууль: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын бага
сургуульд 1962-1964 онд, Завхан аймгийн Алдархаан сумын 8 жилийн дунд
сургуульд 1966-1970 онд, Завхан аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэмжит 10
жилийн дунд сургуульд 1964-1966, 1970-1972 онд, МУИС-ийн Политехникийн
дээд сургуульд 1972-1977 онд “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр
суралцаж төгссөн.

Эрдмийн зэрэг:
- ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийн аспирантурт

1989-1992 онд суралцаж “Ил уурхайн автосамосвалуудын хөдөлгөөний
процессийн загварчлал” сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын
зэрэг,
- ШУА-ийн дэргэдэх Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-
ын зэрэг хамгаалуулах зөвлөлд 2019 онд “Ил уурхайн автотээврийн
хэрэгслийг оновчтой сонгож ашиглах шинжлэх ухааны үндэслэл”
сэдвээр Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг
хамгаалсан.
Эрдмийн цол: 1994 онд дэд профессор, 2002 онд профессор.
Мэргэшлийн зэрэг: Монгол Улсын зөвлөх инженер.
Мэргэжлээрээ ажилласан тухай: Техникийн их сургуульд 1977-1998 онд
багш, дэд профессор, ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургуульд 1998-
2003 онд захирал, мөн сургуульд 2003 оноос профессор, гэрээт профессор,
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнд 2005-2012 онд захирал, тус
хүрээлэнгийн төслийн удирдагч, зөвлөхөөр 2012-2019 онд ажилласан.

341

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Төр олон нийтийн сонгуульт ажил, томилолт:
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
- УУХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүн
- Монголын уул уурхайн Шинжлэх ухааны академийн гишүүн
- Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын зэрэг хамгаалуулах

зөвлөлийн даргаар 2019 оноос ажиллаж байна.

Бүтээлийн талаарх мэдээлэл: Нэг сэдэвт бүтээл, ном, сурах бичиг, гарын
авлага-44, редакторласан ном-6, эрдэм шинжилгээний өгүүлэл-141, зохиогчийн
эрх, ашигтай загвар-14, эрдэм шинжилгээний ажлын тайлан, ТЭЗҮ-123,
удирдсан доктор (Ph.D)-ын ажил-4, зөвлөсөн доктор (Ph.D)-ын ажил-4 байна.

Шагнал: 1996 онд “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 1997 онд “Боловсролын
тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2001, 2011 онд Ардын боловсролын 80, 90
жилийн ойн медаль, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2009
онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2015 онд “Байгаль
орчны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2013 онд “Алтангадас одон”, 2019 онд
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнуулсан.

Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаарх
бодол, санал, дүгнэлт: Миний бичсэн “Уул уурхайн шинжлэх ухаан, технологи”
2022 УБ. 7.5 хх. номыг уншихыг зөвлөөд дараах ишлэлийг сонирхуулъя.

Газрын хэвлийг зүй зохистой ашиглах, нийгмийн амьдралыг дэмжих нөөц
болгон хадгалах нэгдмэл хоёр талт зорилтыг шийдвэрлэх асуудал нь газрын
хэвлийг иж бүрэн ашиглах оюун санааны орчин үеийн гол агуулгыг төдийгүй
уул уурхайн шинжлэх ухааны өнөө үеийн үзэл баримтлал, хөгжлийн үе
шатны зорилтыг илэрхийлж байна. Байгаль орчны шинэ хязгаарлалтын
нөхцөлүүд нь үйлдвэрлэлийн эдийн засгийн уламжлалт үзүүлэлтүүдтэй
төдийгүй хүн амын эрүүл мэнд, амьдрах орчны үндэс суурийг хадгалахтай
холбоотой.

Уул уурхайн шинжлэх ухааны өмнөх болон шинэ хандлагын гол ялгаа нь:
- Газрын хэвлийг зөвхөн ашигт малтмалын ордын систем гэж

үздэг ойлголтоос татгалзаж гарал үүсэл, орон зайн хувьд харилцан
уялдаатай олон төрлийн гео-нөөцийн төвлөрөл гэж үзэх, хандах;
- Газрын хэвлийг шавхагддаг нөөц гэдэг ойлголтоос зайлсхийх,
нийгмийн тасралтгүй өсч, өөрчлөгдөж байдаг хэрэгцээг хангах,
хэрэглээний онцлог чанарууд шинээр илэрч байдаг, шинэлэг хэлбэрээр
ашиглах боломжтой амьдралын иж бүрэн нөөц гэж хандах;
- Уул уурхайн технологийг зөвхөн ашигт малтмалыг олборлох,
боловсруулах хэрэгсэл гэдэг ойлголтоос татгалзах, шинэ шинэ нөөц,
боломжийг илрүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх илүү өргөн цар
хүрээтэй шинэлэг ойлголтруу шилжих;

342

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

- Ашигт малтмалыг зөвхөн олборлох, боловсруулах зорилгоор газрын
хэвлийг ашиглах биш, газрын хэвлийг иж бүрэн ашиглах, хамгаалах
(ашигт чанарыг нэмэгдүүлэх, бий болгох г.м.) зорилт руу шилжих;

- Уул уурхайн шинжлэх ухааны технократ чиг баримжаанаас бүрэн
татгалзах;

- Уурхайн технологи, үйлдвэрлэлийн процессийг хэсэгчлэн судалдаг
аргаас байгалийн болон үүсмэл геосистемийн харилцан
үйлчлэлийн зүй тогтлыг тогтоодог хандлага руу шилжих.

Залуу үедээ сургамж болгон ОХУ-ын эрдэмтэн В.Ж.Аренсийн уул
уурхайн шинжлэх ухааны тухай номын нэг хэсгээс сонирхуулъя.

“Хүний нийгмийн төлөв байдал соёл, шинжлэх ухааны хөгжлөөс
шууд хамааралтай байдаг. Өнөөдөр бид улс төр, эдийн засагт бүхэлдээ
хутгалдсан бөгөөд соёлоос, ялангуяа шинжлэх ухаан-технологийн
дэвшилд суурилсан шинжлэх ухаанаас ангид эдийн засаг ч, улс төр ч
нийгмийг цэцэглүүлэн хөгжүүлэх үндэс болж чадахгүй. Өнөө үед олон
оронд өмч хувьчлал хүчээр явагдаж, капиталист хөгжлийн зам руу
шилжиж, үүний уршгаар эдийн засгийн дээрэм тонуул, эцэс төгсгөлгүй
маргаан дэгдэж байна. Энэ нь улс орон, ард түмэн ядуурч, шинжлэх
ухаан, боловсрол, соёл, урлаг бүхэлдээ мөн чанар агуулгаа алдахад
хүргэж байна. Капитализмын өнгөрсөн түүхээс харахад тэр нь бүх оронд
амжилттай хөгждөггүй, харин хөгжингүй нь буурай хөгжилтэй орнуудыг
(эдгээр орны тоонд Орос орон ч орж болох юм) луйвардан хөгжсөөр байна.
Тэд зөвхөн өөрт ашигтайгаа л дэмждэг гэж В.Ж.Аренс дүгнэж бичсэн нь
оргүй зүйл биш Монголчууд бидэнд ч хамаатай байх гэж бодож байна.

Үүнтэй холбоотой хүн бүр бодох ёстой зүйл бол: Нийгэмд яаж
тустай амьдрах вэ? Би (бид) юу хийж чадах вэ? Би хаана хамгийн их үр
дүнд хүрэх вэ? Харин “хэзээ” гэдэг асуулт бол шаардлагагүй. Үүнд ганцхан
алгуурлалгүй эхэл, хэрэгжүүл ”Удаашрал бол үхэл”. Өнөө үеийнхэн “Би чадах
бүхнээ л хийлээ гэхдээ хүссэнээсээ бага хийлээ” гэж амьдарвал гайхамшигтай”.

343

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

МЯТАВЫН ПЭЛЖЭЭ

(1927-2012)
Геологийн яамны сайд, 1966-1968 он,
Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн

яамны сайд, 1968-1976 он

Мятавын Пэлжээ 1927 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төржээ.
1944 онд Булган аймгийн дунд сургууль, 1950 онд Монгол Улсын Их сургуулийг
төгсөж эдийн засагч мэргэжилтэй болсон байна. 1956-1960 онд ЗХУКН-ын
Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Академид суралцаж эдийн засгийн
ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. М.Пэлжээ нь 1950-1953 онд Намын
Төв Хорооны Аж үйлдвэрийн хэлтэст зааварлагч, 1953-1954 онд НТХ-ны II на-
рийн бичгийн дарга, 1954-1956 онд НТХ-ны I нарийн бичгийн туслах, 1960-1966
онд НТХ-ны үйлдвэр худалдааны хэлтсийн эрхлэгч, 1966-1968 онд Геологийн
яамны сайд, 1968-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны
сайд, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд, 1976-1990 онд Сайд
нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж Монголын төр, засагт 40 жил
зүтгэсэн алдар гавъяатан билээ.

М.Пэлжээ Монголын геологийн албаны үйл ажиллагааг 1960 оноос хойш
чанарын шинэ түвшинд гаргах, геологи, хайгуулын ажлын материаллаг баазыг
бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй
болгох, техник технологийг шинэчлэх, гадаад харилцааг өргөжүүлэх талаар
уйгагүй хөдөлмөрлөж ашигт малтмалын олон арван орд, илрэлийг нээж
судлахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Эдгээрийн дотроос Эрдэнэтийн
уулын баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан бүхэл бүтэн хот сүндэрлэн босчээ.
Түүнчлэн хайлуур жоншны болон үнэт металлын ордыг олборлох Монгол-
Зөвлөлтийн хамтарсан “Монголсов цветмет” нэгдэл байгуулагдаж шороон
ордын алт олборлох өндөр хүч чадалтай драг ч ашиглаж эхлэсэн юм.

Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яам 1968 онд байгуулагдаж сайдаар
нь М.Пэлжээ томилогдсоноос хойш тус салбарын хөгжилд үлэмжийн өөрчлөлт
гарсан байна. Нийслэлийн III, IҮ дулааны станцууд баригдаж, ЗХУ-ын эрчим
хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орж, төвийн эрчим хүчний системийн
үйлчлэх хүрээ өргөжин тэлж цахилгаан хангамж сайжирч Томоохон хот аж
үйлдвэрийн төвүүд төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд хамрагджээ.

344

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол Улс 1963 оноос ЭЗХТЗ-ийн Геологийн байнгын комиссын (М.Пэлжээ
ЭЗХТЗ-ийн Геологийн байнгын комиссын даргаар ажиллаж байсан) үйл
ажиллагаанд оролцох болсноор манай орны геологийн судалгаа шинжилгээний
ажил олон улсын шинж чанартай болж төрөл бүрийн ашигт малтмалын ордыг
нээн илрүүлэх эрэл хайгуулын ажилд өргөн хүрээний туслалцааг авах, хамтран
ажиллах өргөн бололцоо бүрдсэн ажээ.

Олон Улсын геологийн экспедицийг 1976 онд Монгол Улсад байгуулж
ажиллуулсанаар үлэмж хэмжээний талбайд геологийн зураглал, эрэл
үнэлгээний ажил хийж, судалгаа явуулан геологийн тогтоц, ашигт малтмалын
зүй тогтлын талаар чухал материал хуримтлуулж гянт болд, хайлуур жонш,
өнгөт металлын олон тооны ордыг олж нээсэн байна. Хар Айраг, Хажуу улаан,
Зүүн цагаан дэл, Бор-Өндөр зэрэг хайлуур жоншны ордын бүхэл бүтэн бүс
нээгдэн жоншны аж үйлдвэрийн цогцолбор бий болж Монгол Улс энэ төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн эхний таван улсын нэг болжээ.

Геологичдийг сургаж бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, ахуй амьдралыг
нь сайжруулах талаар М.Пэлжээ гуай их анхааран халамжилдаг байсны
ачаар геологичдийн эгнээ өргөжин тэлж төрөл бүрийн нарийн мэргэжлийн
залуу ажилчид, инженер-техникчдээр бэхжин тэдний дундаас алдар цуутай
геологичид, эрдэмтэд, хөдөлмөрийн баатар, гавьяатнууд олноор төрж гарсан
юм.

Шарын голын нүүрсний ил уурхайн хүч чадлыг жилд 2 сая тонн, Налайхын
нүүрсний далд уурхайг жилд 800 мянгаас 1 сая тонн нүүрс гаргадаг болгон
өргөтгөх замаар төвийн түлшний хангамжийг найдваржуулах, Бага нуурын
нүүрсний орд газарт жилд 6 сая тонн нүүрс гаргах ил уурхайн иж бүрэн барилга
байгууламж, Бага Хангай-Бага нуурын төмөр зам, өндөр хүчдлийн цахилгаан
дамжуулах шугам барих зэрэг геологи хайгуулын болон уурхайн зураг төсөл
зохиох ажлыг М.Пэлжээ сайдын үед эхлүүлжээ.

Монголын геологичид, уурхайчид, эрчим хүчнийхэн М.Пэлжээг хүндлэн
дурсаж явдаг нь түүний эх орон, ард түмэндээ үнэнч, хамтран зүтгэгчдээ
хайрлан дэмждэг байсны нэгэн илрэл билээ.

М.Пэлжээ нь бас яггүй бөх байсныг түүний бага охин, Монголоос анх удаа
Азийн бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдон тус холбооны Ерөнхий
нарийн бичгийн дарга болсон Буяндэлгэр нь дурсахдаа “Бөхийн удам гэвэл
өвөөгийн үеэл ах Даш гэж улсын начин байсан, Пэлжээ папа өөрөө Булган
аймгийн Хишиг-Өндөр сумынх, бас аймгийн заан цолонд хүрсэн” гэжээ (Эх
сурвалж: “Tac.mn” 2021.04.15).

Тэрээр эгэл даруу, төр засаг итгэж болох хүний нэг байжээ.

Нисэх хүчний 40 жилийн ойгоор 1964 онд ЗХУ-ын нисэх хүчний маршал
В.А.Судец ирээд зүүн хязгаарт Японы эсрэг агаарын тулалдаанд Д.Дэмбэрэлийн
хамт гарамгай байлдаж байсан Монгол Улсын анхны нисэгч Д.Жамбааг (1937
онд хэлмэгдэн цаазын ял авсан) дурсан түүний эхнэр Солийг олж уулзуулахыг
хүсэхэд азаар түүнд жолоочоор үйлчилсэн хүн нь тэр Соль гэдэг эмэгтэйн төрсөн

345

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

охин С.Оюуны нөхөр, тухайн үед (1960-1966 онд) НТХ-ны Үйлдвэр, худалдааны
хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан, хожим нь төрийн сайд, улмаар Сайд
нарын зөвлөлийн орлогч дарга болсон эрхэм нэгэн, М.Пэлжээ байсан гэдэг (Эх
сурвалж: “History.mn” Т.Батжаргал, “Шонхорын зориг мохохгүй”).

Түүний дэргэд 16 жил ажилласан Геологи, уул уурхайн яамны сайд асан,
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц: “Өнөөдөр ч Пэлжээ гуайгаас
сурсаар явна. М.Пэлжээ гуай худалдааны эдийн засгаар, тухайлбал, Монголын
үндэсний орлогын хуримтлал нь худалдааны ашгийн хуримтлалаар анх буй
болсон гэж эдийн засгийн ухааны доктор хамгаалаад Монгол Улсын тэргүүлэх
салбар, геологи, уул уурхай, түлшний үйлдвэр эрчим хүчний салбарыг хөгжлийн
гольдролд нь оруулах замыг биечлэн тавьж олон жил хөтөлсөнч: - Би яахав
дээ, хэдэн сайхан инженерийн хүчинд явлаа даа гэж суугаа ахмадыгаа харахад
өөрийн эрхгүй, арга ч үгүй дээ, хийсэн юмтай хүн ийм л байх байх гэж боддог.
Харин яаж энэ хүнд салбарын гүнд нэвтэрч чадсаныг нь одоо ч тайлаагүй явна”
гэж хорин жилийн өмнө бичиж байв.(Эх сурвалж: “Монголын уул уурхайн аж
үйлдвэр 80 жилд” УБ. 2002 он)

Геологичдын ярьдаг хошин шогийн нэг гэхээс илүү үндэслэлтэй гэмээр
нэгэн яриа, дурсамжаар бол төрийн зүтгэлтэн энэ хүн сайд байхдаа геологийн
ангиудаар явж үйл ажиллагаатай нь танилцаж яваад хөдөөгийн нэг айлд ортол
хэдэн хүүхдүүд даган орж ирээд гэрийн эзэгтэйн хийж байсан хоолноос горьдон
зогсож байтал эзэгтэй тэднийг загнан “гарцгаа, гийлагчид шиг халтар царайлж
тогоо өнгийгөөд...” гэж үглэж байхыг сонссоноос хойш манай геологичдын ахуй
хангамж эрс сайжирсан гэдэг.

Монголын Төрд үнэнч зүтгэж эх орныхоо эрдэс баялгийн санг арвижуулах,
Монгол Улсын түлш, эрчим хүчний аж үйлдвэрийг хөгжүүлэх их үйлсэд
байгуулсан гавъяаг үнэлэж М.Пэлжээг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол,
Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,
Алтан гадас одон, медиалиудаар шагнасан байна.

346

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧОЁНГИЙН ПҮРЭВ

БНМАУ-ын Хөдөлмөрийн
баатар

“Би цаг үеийн мэдрэмжээр Налайхын их уурхайд
ажилсан нь оносон” Ч.Пүрэв

Ч.Пүрэв Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Арын сайхан хангай Ар зуслан
“Сант” хэмээх газар 1945 онд малчин ард Лувсандоржийн 4 дэх хүү болон төрж,эх
Чоёнгийн асрамжинд өсчээ.1955-1965 онд Их-Уул сумын бага сургууль улмаар
Тариалан 10 жилийн дунд сургуулийг төгсч, Налайхын техник мэргэжлийн сургуулд
хувиарилагдан суралцаж уулын нэвтрэлтийн комбайны машинист мэргэжлийг
эзэмшжээ. Бурхнаас зурсан зураг ч юм уу хувь зохиол хүмүүний амьдрал их сонин.
Яагаад Ч.Пүрэвийг Налайхын их уурхай хүсэл мөрөөдлийг нь татаж биелүүлэх
болов. Манай Ч.Пүрэв цаг үеийг яаж мэдрэв хүний совин сонин шүү.Хэрэв Ч.Пүрэв
гадаадад сургуульд явж суралцсан бол инженер л болох байсан байх үүнийг л
Ч.Пүрэвээс асууж чадаагүйдээ харамсах сэтгэл төрнө.Хүмүүний амьдралын тойргийг
судлаж байхад цаг үеийг яаж мэдрэв гэдгээр, өөрөө өөртөө асуудал тавьдаг юм даа.

Монголчуудад бурхнаас заяасан уурхай бол Налайхын чулуун нүүрсний уурхай
өндөр илчлэгтэй арвин их нөөцтэй дэд бүтцийн хувьд ойрхон Ардын хувьсгал ялсаны
дараа засгийн газар 1922 оны 12 дугаар сард нэгэн чухал шийдвэр гаргасан нь Налайхын
нүүрсний уурхайг байгуулах явдал байв. Энэ бол эх орныхоо гал голомтонд илч гэрэл
нэмсэн уул уурхайн аж үйлдвэрийн салбарын үүсэл хөгжлийн суурийг тавьсан түүхэн
үйл явдал байлаа.

Ирэх 2022 онд уул уурхайн аж үйлдвэр байгуулагдсаны 100 жилийн ой тохионо.
Түлш эрчим хүчний баазыг бэхжүүлэхийн тулд Налайхын их уурхайд жилд 1,1 сая тонн
нүүрс олборлох даалгавар өгч 1960-иад оны дунд үеэс Налайхын их уурхайн даргаар
ажиллаж байсан Уатханы Мавлет, инженер Нүрзэдийн Лувсанчоймбол нар уурхайд
ОМКТМ иж бүрэн механикжсан цогцолбор нэвтрүүлж, нийслэл хотыг түлш цахилгаан
дулаанаар найдвартай хангах үүргийг амжилтай биелүүлж байсан үед Ч.Пүрэв 1966
оноос нэвтрэгч малтагч,бэхэлгээчин бригадын дарга комбайны машинчаар 20 гаруй
жил ажиллажээ.

347

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Энэ хугацаанд Ч.Пүрэв нь төлөвлөгөөт нормоо тогтмол биелүүлж ажлын дээд
амжилтыг тогтоож хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасаныг төр засаг өндрөөр
үнэлж 1981 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол. Сүхбаатарын одон алтан
соёмбот медаль хүртээжээ.Тухайн үедээ өндөр бүтээмжтэй техник тоног төхөөрөмж
нэвтрүүлснээр У.Мавлет.Н.Лувсанчоймбол нар 1976 онд төрийн шагналын эзэн болж
уурхайн комбайны машинч Ч.Пүрэв ажил амьдрал дээр яаж ажилдагыг яруу тод
харуулж хэрэгжүүлж чадсаныг үнэлж БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгож
Намынхаа их хуралд төлөөлөгчөөр оролцуулжээ.1981 онд хөдөлмөрийн баатар болоход
нутгийн хүний хувьд бээр би баяр хүргэсэн. Ч.Пүрэв намайг шууд хүрээд ир гэж
байсан ажлын боломжоос шалтгаалаад би очиж чадаагүй. Их-Уул сумын 80 жилийн
арга хэмээний үеэр уулзаж учирхад муу хөгшин чинь Төрөөс хүртээсэн хөдөлмөрийн
баатарын хишгийг 40 гаруй жил хүртлээ. Манайх тэрэлжийн аманд байдаг. Манай гэр
бүлийн хүн Завхан нутгийх манайх ам бүл олуулаа чи нэг тухтай очоорой гэж урин
залж элгэмсүү хандсан боловч уулзаж чадаагүй дээ би харамсдаг юм. Чоён гуайх
Их-Уул сумын шивээгийн Хүлгийн дүвийн Өндөр хүрэн уулын баруун урьд дэллэж
хадалсан толгод байх тэнд өвөлжиж хаварждаг байсан.

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Их-Уул гэж үелэн тогтсон үзэсгэлэнтэй сайхан уул байдаг.
Үүгээр явсан зочин гийчдийн нүд хужирлаж түр алжаал тайлж сэржим өргүүлж цай идээнийхээ дээж
өргүүлдэг уул байдгийг Монголын ард түмэн мэддэг болсон. Их-Уул сумын нутаг Халзанбүргэдэй
уулын зүүн суганд Монгол улсын үндэсний баатар шадар ван Чингүнжав 1710 онд төрсөн. Тэр
хавьдаа Бандий овоо,жанжин билчэрийн худаг гэж түүний эцгийн нэрээр нэрлэсэн газар бий.
Ховд аймгийн Мянгад суманд дайлаар мордож явахдаа Б.Чингүнжав эх нутгаа санагалзан энэ уул
толгодыг “Халзанбүргэдэй “ гэж нэрлэвэл зохино гэж хэлсэнийг бодвол Халзан бүргэдэй уулын зүүн
суганд төрсөн нь батлагддаг юм. Ховд аймгийн Мянгад суманд байгаа уул нь газрын ховор эльмент
агуулсан полиметаллын томоохон орд юм.. Их-уул сумын нутаг Хонгорын даваа даваад ,нарийн
хонгорын ам уруудаад Сант зуун мод Мөнгөн уул гэх гэх үзэсгэлэнтэй сайхан нутгийг нутгийн
ард түмэн Ар зуслан гэж нэрлэнэ. Энд Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Пүрэв Хүний гавьяат
эмч Д.Мягмарсүрэн,Мөрөнгийн хүрээний хамба лам Д.Хоролбат,Улсын сайн малчин Ж.Дэмбэрэл,
Жалханз хутагтын хойт дүр С.Билэгдэмбэрэл нар төрж өссөн нь сонин билэгдлийг агуулдаг ба тэд
нараараа Их-Уулчууд бахархадаг билээ.

Тэмдэглэсэн Чимэдийн Батаа

348

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДУГАРЫН РЭНЧИНХАНД

Уул уурхайн салбар эрхэлсэн
орлогч сайд асан

Д.Рэнчинханд 1941 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1961
онд 10 жилийн дунд сургууль, 1966 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн
дээд сургуулийг тус тус төгссөн. Уурхайчин мэргэжлээрээ бахархана.

Миний бие Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг уулын инженер
мэргэжлээр төгсөн 1966 оноос Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гянт болд,
Хэнтий аймгийн Бэрхийн хайлуур жоншны үйлдвэрүүдэд хэсгийн инженер,
дарга, үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1973 оноос ТЭХҮГЯ-
ны Уул уурхайн хэлтсийн дарга, 1976 оноос 1990 оны дунд үе хүртэл ГУУҮЯ,
ЭХУУҮГЯ, Хүнд үйлдвэрийн яамдад уул уурхайн асуудал эрхэлсэн орлогч
сайдын албыг хашиж ирсэн. Энэ хугацаанд уул уурхайн салбарыг эрчимтэй
хөгжүүлж, улс орны экспортын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилтыг
тодорхойлж шийдвэрлэх талаар төр, засгаас явуулсан бодлогыг салбарын
хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байв.

Хөрөнгө материалын хязгаарлагдмал боломжтой манай орны хувьд
гадаадын тусламж дэмжлэгт түшиглэхгүйгээр уул уурхай мэт хүнд аж
үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нь хүндрэлтэй учраас ЗХУ болон бусад
оронтой хамтарсан үйлдвэр байгуулах замаар тус салбарыг түргэн хурдацтай
хөгжүүлэх бодлогыг барьж ирснээр эрдэсийн түүхий эдийг цаашид гүнзгий
боловсруулах. материал, техник. боловсон хүчний зохих баазтай болгох тухайн
хугацааны зорилт амжилттай шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэстэй юм.

Энэ хугацаанд Монгол Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн Монголсовцветмет
нэгдэл, хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт Үйлдвэр. Монгол-
Чехословакийн хамтарсан Монголчехословакметалл, Монгол-Болгарын
хамтарсан Монголболгар-металл үйлдвэрүүд байгуулагдаж, Дарханы хар
төмөрлөгийн комбинатыг барих, Төмөртийн Овооны цайрын орд газрыг
үйлдвэрийн аргаар эзэмших асуудлууд үндсэндээ шйидвэрлэгдсэн. Монгол
Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн нэгдэл байгуулагдсаны үр дүн эхнээсээ
мэдрэгдэж 1975 онд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1970 оныхоос 2
дахин өсч жилдээ 57 сая төгрөгийн нийт болон 7.5 сая рублийн экспортын

349


Click to View FlipBook Version