The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 22:53:52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэр үед нүүрсний салбарын уурхайнуудын хамгийн залуу дарга байсныг
хэлэх үү зоригтой, инээдтэй, хөгтэй явдал их л тохиолддог байлаа.

1980 оны өвөл нүүрсний гэрээ, цагаан идээний хэлцэл хийх ажлаар
Архангай аймгийн Жаргалан суманд очиход сумын “ДЭС-60” ганц дизель
станцын мотор цохисноос уурын зуух нь зогсож, сургууль, эмнэлэг, сум тэр
аяаараа хөлдөлтийн байдалд орсон байлаа.

Энэхүү хүнд байдлаас гаргах зорилгоор тухайн үеийн сум нэгдлийн дарга
н.Цэндсүрэнтэй хамт хэлцэл хийж билээ. Сүүлийн үеийн шинэ /ЭСД-100/ дизель
станц өгч, оронд нь манай уурхай дээр 200 хүний суудалтай клуб, 8 айлын орон
сууц, өөрийн барилгын бригад, барилгын материалаараа барьж ашиглалтанд
оруулж өгөх санал тавихад зөвшөөрч тэр дороо харилцан гэрээ хийлээ. Үүний
дагуу уурхайгаас шинэ дизель станцаа ирүүлэн угсарч, ажилд оруулан, тус
сумыг гүн хөлдөлтөөс аварсан. Гэвч төрийн өмчийг дур мэдэн наймаалж, том
толгой гаргасан хэрэг хийсэнд тооцогдон сүйд болдогийн даваан дээр яамны
удирдлагууд болон Архангай аймгийн захиргаа, намын хороо, Жаргалант сум
намайг аварч билээ.

Гэрээ ёсоор 1982 оны 9-р сард уурхайд 200 хүний суудалтай уурхайчдын
клуб, 8 айлын орон сууц ашиглалтанд орсон юм.

Тухайн үеийн ажлын явцад тулгарч байсан хүндрэл бэрхшээл нь ажиллаж
байсан уурхай бүрт өөр, өөр түүнийг даван туулах арга барил ч мөн тус тусын
онцлогтой байсан даа.

1980 оны намар юмдаг: Тэр жилийн уурхай, эрчим хүчний удирдах ажилтаны
зөвлөгөөнийг Яамнаас Хөвсгөл аймгийн эрчим хүчний үйлдвэрт түшиглэн хийж
туршлага судлах, үзүүлэх сургууль зохион байгуулагдсан юм.

Сайхан Овоогийн уурхайгаасаа ойрхон болохоор зөвшөөрөл авч албаны
ГАЗ-69 машинаар Мөрөн хотод очиж зочид буудалд нь буухад харьяа үйлдвэрийн
дарга нар болон Яамны удирдлагууд аль хэдийнээ цугларсан байлаа.

Зөвлөгөөний 2 дахь өдрийн өглөө эрчим хүчний үзүүлэх сургуульд оролцох,
далай үзэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалттайгаар Хатгал явсан юм.

Тэр өдрөө үзүүлэх сургуулиа дуусган орой нь усан онгоцоор явж “Хүү
толгой”-д зохион байгуулсан хүлээн авалтад оролцов. Хорхог, шорлог, хоол,
унд, архи гээд бужигнаж байгаад эргэж Хатгалд ирж хоносон юм.

Өглөө нь Мөрөн буцах, тэндээсээ баруун аймгуудын эрчим хүч, уурхайн
дарга нар унаагаараа, би мөн нэгэн адил, Зүүн болон Өмнөд аймаг хотынхон
тусгайлан бэлтгэгдсэн суудлын онгоцоор буцах хуваарьтайгаар Хатгалаас
хөдлөх үед н.Дамбаравжаа (Өвөрхангай Баян тээгийн уурхайн) дарга, залуу
хүн сэргэлэн бай гэж өөрсдийнхөө автобусанд авч ороход н.Нордов (Адуун
чулууны уурхайн дарга), н.Янжив (Хар тарвагатайн уурхайн дарга), Бодубай
(Нүүрс хотгорын уурхайн дарга), н.Ядамсүрэн (Цахиуртын уурхайн дарга)
гээд нэр төртэй ахмад дарга нар хүлээн авч, ёстой л халамжилж гарсан даа.
Сургааль өгч байснаа сүүлдээ хэрэг бишдэж, замд явах үеийн аяны дугараа
эхэлсэн юм. Архи ууж чаддаггүй болохоор амссан болж байтал цутгуулж

100

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

сүүлдээ юу болсоныг бүү мэд.

Өглөөгүүр ухаан орж хартал урьд өмнө үзээгүй гоё ганган өрөөнд байнаа,
өндийх гэтэл толгой тархи дотор гэж авах юмгүй ёстой л үхэх нь ээ, арай гэж
эргэж хөрвөж хартал орноосоо уначихсан шалан дээр н.Бодубай дарга хөнжил
өрөөлдсөн цүдгэр амьтан, н.Янжив, н.Нордов, н.Дамбаравжаа дарга нар орон
дээрээ унтацгааж байна аа.

Тэгж байтал гаднаас н.Ядамсүрэн дарга орж ирээд бөөн дуу шуу боллоо.
Би юу болсон, хаана байгааг асуутал юуны чинь хаана гэж хотод Баянгол зочид
буудалд байгаа юм бишүү гэж загнахад хичнээн айсан гэж. Мөрөн хотод үлдэж,
машинтайгаа уурхай руу явах намайг согтуу нөхөд завсраа хавчин онгоцонд
суулгасанаас болж, хамаг хэрэг мандсан юм даа. Мөрөн хотод жолооч хүлээж,
би ухаангүй хот орчихсон байдаг. Ёстой нэг хэсэгтээ л хүмүүсийн ярианы бай
болж билээ.

Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний ил уурхай уулын ажлын тухайн
үеийн байдал, ирээдүйн ерөнхий төлөвлөгөөний болон өргөтгөлийн ажилтай
холбогдуулан 1987-1989 онд яамны даалгавараар тус үйлдвэрийн ерөнхий
инженерээр томилон ажиллуулсан. Энэ хугацаанд яамны зураг төсөв, эрдэм
шинжилгээний мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллаж, багагүй ажил үүрэг
гүйцэтгэсэн гэж боддог.

Говьсүмбэр аймгийн Шивээ Овоогийн нүүрсний уурхайд ерөнхий
инженерээр 1989-1995 онд томилогдон ажиллах хугацаанд илүү ихийг сурч,
багагүй дадлага туршлага хуримтлуулсан.

Энд томилогдож ирэхэд Шивээ Овоогийн нүүрсний уурхай, засаг захиргааны
нэгж дөнгөж байгуулагдаж эхлээд байсан юм. Шивээговь хотхоны захиргааны
дарга, албан хаагч нар шинээр томилогдож, уурхайн ашиглалтын талбай
онгон тал байх үед анхны шанг татаж, үйлдвэрлэлийн хөрс хуулалт, нүүрс
олборлолтыг зураг төслийн дагуу эхлүүлж төмөр замын Шивээ зөрлөг, салаа,
ус шүүрүүлэх байгууламж, цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн шугам, дэд
станц, үйлдвэрийн барилга байгууламж барьж байгуулах, шинээр уурхайчин
хамт олноо бүрдүүлэх, тэдгээрийг нэгтгэж нягтруулах, дадлагажуулах ажлыг
нөхдийн хамт гардан удирдаж, тус уурхайг байгуулахад багагүй хөдөлмөр
сэтгэл, оюунаа зарцуулсан анхдагчдын нэг нь яах аргагүй мөн.

1995-1999 онд Төв аймаг Эр Ши Жу компанид уурхайн дарга, 1999 оноос
одоог хүртэл Булган аймаг Сайхан сумын нутаг дахь Эрээний чулуун нүүрсний
уурхайг үүсгэн байгуулж, Ерөнхий захиралаар нь ажиллаж байна.

Одоогийн удирдаж байгаа “Илчит металл” ХХК нь байгуулагдсанаас
хойших хугацаанд Архангай аймгийн төвийн халаалт болон тус аймгийн 13 сум,
аж ахуйн нэгж, Булган аймгийн төвийн халаалт, тус аймгийн 16 сум, суурин
аж ахуйн нэгж, Эрдэнэтийн ДЦС, Уулын баяжуулах үйлдвэр, Хөтөл, Заамар,
Хөвсгөл аймгийн 3 сум зэрэг хэрэглэгчдэд 246.5 мянган тонн нүүрс буюу 2,627.8
тэрбум төгрөгийн борлуулалтыг өнгөрсөн хугацаанд хийж, улсын төсөвт 415.2
сая төгрөгийг төвлөрүүлж, 50 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна.

101

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Манай уурхай Булган аймгийн түлшний хэрэгцээний 85 хувь, Архангай
аймгийн түлшний хэрэгцээний 45 хувь, Орхон аймгийн түлшний хэрэгцээний 14
хувийг ашиглалтанд орсноос хойшхи 19 жилийн хугацаанд хангаж ирлээ.

Үүний үр дүнд дээр дурдсан аймгуудын нүүрс хэрэглэгчид ихээхэн
хэмжээний тээврийн зардал, хугацаа хэмнэхээс гадна үнэт баялаг болох ногоон
ойг хамгаалахад багагүй үүрэг гүйцэтгэж байна.

Манай компани ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарч, 10 кВ-ын
цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, үүрэн телефоны станц, гүний
худаг, орон сууц, хоолны заал, саун, халуун ус, спортын заал зэргийг өөрийн
хөрөнгөөр барьж уурхайчдынхаа тав тухтай ажиллах нөхцөлийг боломжийн
хэмжээнд хангаад байна.

Уурхайчдын зуслангийн эргэн тойронд 5712м2 талбайг хамгаалан 650
ширхэг мод суулган ургуулж, хүнсний ногоо болон 400 гаруй бог, 130 гаруй бод
малтай болж, хүнсний хэрэгцээг хангаж байна.

Сайхан сумын хөгжлийг дэмжих, ард иргэдийн амьжиргааны түвшинг
дээшлүүлэх, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нэн ядуу бүлгийг онцгойлон
анхаарч, багагүй тусламж, дэмжлэг үзүүлж байдаг.

Миний бие уул уурхайн салбарт 53 жил, үүнээс нүүрсний салбарт тасралтгүй
49 жил ажиллаж байна.

Хөдөлмөр бүтээлийг маань төр засгаас өндрөөр үнэлж 1974.06.20-
нд МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний ажилтан залуу” алтан медаль,
1981.07.05-нд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1992.12.17-нд Алтан гадас
одон, 2011.11.22-нд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2013.04.26-
нд Монгол Улсын “Гавъяат уурхайчин” цол, тэмдгээр тус тус шагнасан.

Миний ажил, амьдрал тийм ч дардан байсангүй. Зовлон, жаргал үзэж,
нэг ёсондоо халуун чулуу долоож, хал үзэж, амжилт бүтээлд хүрэхэд минь үе
үеийн уурхайчин хамт олны итгэл, зүтгэл, дэмжлэг сэтгэлийн дэм далай шиг
арвин билээ.

Энэ ялдамд үе үеийн уурхайчиддаа Монголын уурхайчдын 100 жилийн ойн
баярын мэнд хүргэж, эрүүл энх байж амжилтаар дүүрэн байхыг ерөөе.

102

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

СОСОРБАРАМЫН БАТТУЛГА

Монгол Улсын Зөвлөх инженер

Урианхан овгийн Сосорбарамын Баттулга. Улаанбаатар хотын 1 дүгээр
төрөх газарт М.Сосорбарамын 2 дахь хүү болон 1963 оны 8 дугаар сарын 2-ны
өдөр мэндэлсэн.

Би Нийслэлийн арван жилийн 1 дүгээр сургуулийн математикийн
гүнзгийрүүлсэн ангийг 1981 онд төгссөн. Тэрчлэн БНСЧСУ-ын Ийглава хотын
Чех хэлний бэлтгэл ангид 1981-1982 онд, Острава хотын Уул уурхайн дээд
сургуульд 1982-1987 онд тус тус суралцаж, далд уурхайн инженер, маркшейдер
хос мэргэжил эзэмшжээ. Техникийн Их сургуульд 1996-1998 онд суралцаж,
Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр Бизнесийн удирдлагын ухааны
магистрын зэрэг хамгаалсан. ШУТИС-ийн УУИС-д Уул уурхайн экологийн
менежмент мэргэжлээр докторын сургалтанд 1999-2003 онд хамрагдаж, 4.0
голч дүнтэй дүүргэсэн. ОХУ, Япон, Астрали улсад 14-120 хоногийн сургалтанд
хамрагдсан. Мөн Перу, Боливи, Канад, Англи улсын уул уурхай болон бичил
уурхайтай танилцаж, туршлага судалсан байна. Уул уурхайн төсөл, техник,
эдийн засгийн үндэслэл сэдвээр Монгол Улсын зөвлөх инженерийн зэргийг
2013 онд хүртсэн. Чех, англи, орос хэлтэй.

Би Барилгын яамны нэр дээр БНСЧСУ-ын Острава хотын Уул уурхайн
дээд сургуульд суралцан төгсөж ирээд Элс хайрганы карьер, чулуу бутлан
ангилах заводод маркшейдер инженерээр томилогдон, 1987 оноос уул уурхайн
салбартай ажил, амьдралаа холбосон.

АМХЭГ-ын Уул уурхайн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа
хариуцсан мэргэжилтнээр 1999-2003 онд ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн
аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг анхлан зохион байгуулж, Ил уурхайн
аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, Хүдэр, хүдэр бус, шороон ордыг далд
аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг хамтран боловсруулж
батлуулсан.

АМГТГ-ын Уул уурхайн газарт Зах зээл, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчны
багийн ахлагч, Хөрөнгө оруулалт, эрхзүйн орчны хэлтсийн дарга, Ашиглалтын

103

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга, Технологи, байгаль орчны хэлтсийн даргаар
2003-2008 онд ажиллахдаа Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын
чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж, 40 орчим дүрэм, журам, аргачлал,
стандартын төслийг шинээр болон шинэчлэн боловсруулсан байна.

Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын
даргаар 2008 онд томилогдлоо. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Уул уурхайн
яаманд 2009-2013 онд газрын орлогч даргаар ажилласан.

Энэ хугацаанд МУ-ын Ерөнхий сайд С.Баярын 2008 оны 47, 48 дугаар
захирамжаар Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Таван толгойн ордын
хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон
ажиллаж, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдсанаар
дэлхийн хэмжээний зэс-алтны Оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж байна.

Бороо гоулд ХХК-ийн Бороогийн алтны үндсэн орд, Энержи ресурс
ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл
боловсруулах Ажлын хэсэгт гишүүнээр тус тус ажилласан байна.

Яаманд ажиллах 5 жилийн хугацаанд Эрдэс баялгийн салбарын бодлого,
стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь
зохицуулах, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион
байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Ашигт малтмалын тухай хууль, журмын хэрэгжилтийг хангах, төрийн
үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн
байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг
баримтлан АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргаар
2013-2016 онд ажилласан.

Төрийн захиргааны байгууллагад нийтдээ 23 жил ажиллах хугацаандаа
Ашигт малтмалын тухай хууль, Татварын болон Байгаль орчны багц хуулийн
нэмэлт өөрчлөлт, Уул уурхайн хуулийн төсөл зэрэг уул уурхай салбарын тулгуур
хуулиудын төсөл боловсруулахад оролцож байсан.

Бороогийн алтны үндсэн ордын нуруулдан уусгах төсөл, Оюу толгойн зэс-
алтын орд, Ачит-Эх ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр зэрэг 10 гаран уул уурхайн
зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлд шинжээч хийж, дүгнэлт гаргажээ.

“Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр 2002 онд, “Тэргүүний геологич” цол,
тэмдгээр 2009 онд, “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2009
онд, “Алтан гадас одон”-гоор 2013 онд, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн
одон”-гоор 2020 онд тус тус шагнуулж байсан. Мөн Ардын хувьсгалын болон
бусад ойн медалиудаар шагнуулж байсан.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Монголболгар гео ХХК, Даланзадгадын
Дулааны цахилгаан станц, Тогтвортой бичил уурхай төслийн Төлөөлөн удирдах
зөвлөлд ажиллаж, этгээр байгууллагын жилийн тайланг батлах, санхүү, бизнес
төлөвлөгөө, стратегийг тодорхойлох, дотоод журмуудыг батлах, мэргэжил, арга
зүйн зөвөлгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэв.

104

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Говийн бүсийн ордууд, тэдгээрийн дэд бүтэц”, “Хөрш орнуудын эрдсийн
эрэлт, эрдсийн салбарын хөгжлийн чиг хандлага”, “Уул уурхайн салбарын
татварын орчны өрсөлдөх чадвар” зэрэг судалгааны ажилд оролцож байсан.

Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаарх
Таны бодол, санал, дүгнэлт. Яам хууль, журмын хэрэгжилт болон аж ахуйн
асуудалд их оролцох юм. Яамны эрхзүйн тухай хуульд заасан үндсэн чиг
үүрэгтээ анхаарал хандуулбал салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна.
Хууль, журмын дагуу, хариуцлагатай ажиллаж байгаа геологи, уул уурхайн
компаниудаа татвар, салбар хоорондын зохицуулалтаар дэмжих хэрэгтэй
байна. Төр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанд оролцож, монопол
байдал үүсгэх, уул уурхайн компани засаглалыг алдагдуулж байна.

Ажиллах явцад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл, түүнийг даван
туулж байсан дурсамж. Сургууль төгсөж ирсэн, 24 настай би өглөө ажилдаа
иртэл манай төмөр замын замчин настай ажилтан орж ирээд: “Та чөлөө өгөөч.
Манай охин төрсөн юм аа. Шөл аваачиж өгөх гээд...”. Миний ааваас ахмад хүн
“Та” гэж хэлэхийг анх сонсоход эвгүй юм билээ. Хурдхан тэг, тэг гэж хэлээд
гаргаж билээ. Үйлдвэрлэл дээр ажилласан жилүүдэд хүмүүстэй харьцаж сурах,
залуу ажилчдын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, ажил, амьдралын зорилготой
болгох гэж хичээсэн дээ.

Залуу үедээ хэлэх сургамж. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын
эдийн засгийн хөдөлгүүр тул энэ салбарт өндөр мэдлэг, туршлага, ёс зүйтэй
мэргэжилтэн ажиллах шаардлагатай. Гэтэл Засгийн газар солигдох бүрд
бүтцийн өөрчлөлт нэрээр ажлын чадвар дундаас доош хүмүүс танил талаараа
дамжин Төрийн албанд орж байна. Тийм учраас Эрдэс баялгийн салбарын
боловсон хүчний бодлогод онцгой анхаарах хэрэгтэй байна.

Ажил гүйцэтгэхэд мэдлэг, боловсрол, ажлын туршлага, дадал хэрэгтэй ч
ажлын хандлага хамгийн чухал гэж боддог.

Төрийн албан хаагчид хуулийн төсөл боловсруулах, Засгийн газрын
хуралдаанд асуудал оруулах, салбарын тулгамдсан асуудыг шийдвэрлэх гээд
хойшлуулшгүй ажил их гарна, ар гэрийнхээ ажлыг хойш тавих тохиолдол гардаг.
Тийм учраас гэр бүлийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг зүйр үгэнд нийцэх хүн
төрийн албан хаагч мөн.

Газар, хэлтсийн дарга нар салбар болон төрийн захиргааны байгууллагадаа
хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал. Ийм хүмүүс хариусан ажлаа мэднэ,
гүйцэтгэх чадварт нь тохирох ажлыг ажилтнуудаар гүйцэтгүүлнэ, ажилтан
бүр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэхээр ажлын гүйцэтгэл өндөр, чанартай
байна.

АМХЭГ дээр бүтцийн өөрчлөлт, орон тоо нэмэх сургаар, УУГ-ын дарга
Б.Магванжав, хэлтсийн дарга Ж.Билэгсайхан бид 3 зөвлөлдөж байгаад 2006

105

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

онд 5-6 залуучууд өөрсдөө сонгож ажилд авлаа. Тэднээс УУХҮЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, газар, хэлтсийн дарга Б.Элбэгзаяа,
Т.Баасанпүрэв гээд салбарын залуу удирдах албан тушаалтнууд төрөн гарсан
байна.

Намайг яаманд газрын дарга, агентлагт хэлтсийн даргаар ажиллах байхад
миний удирдлага дор ажиллаж байсан Н.Батбаяр, Б.Дэлгэржаргал, Г.Тамир,
Б.Ачитсайхан нар яам, агентлагийн газар, хэлтсийн дарга, “Эрдэс алт ресурс”
ХХК-ийн захиралаар ажиллаж байна.

Залуу ажилтнуудыг сурч боловсрох, мэргэших, өсөж дэвшихийг нь ажлын
байран дээр нь ч, амьдрал дээр нь ч дэмжих, алдааг нь засаж, зөв чиглүүлэх
хэрэгтэй.

Бид дараа үеээ бэлтгэхгүй бол өөр хэн бэлтгэх вэ.

106

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

БАТНАСАНГИЙН БАЯНДЭЛГЭР

/1922-1996/
“ГАВЬЯАГАА” хүртээгүй “ГАВЬЯАТАН”

Батнасангийн Баяндэлгэр нь Дорноговь аймаг Даланжаргалан сумын
уугуул. Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн болон Алтангадаст одонт, БНМАУ-ын Хүндэт уурхайчин,
ЗХУ-ын хүндэт уурхайчин цол тэмдгээр шагнуулсан.

Ажилласан он жилүүд: 1954-1962 онд Налайхын уурхай, МҮЭТЗ-ийн уул
уурхай, хүнд үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын улсын байцаагч, 1962-1969 онд
Бэрхийн уурхайн дарга, 1969-1973 онд Их хайрханы уурхайн дарга, 1973-1986
онд Хажуу улааны уулын үйлдвэрийн дарга, 1986-1996 онд Нэгдсэн туслах аж
ахуйн дарга бөгөөд уулын үйлдвэрийн зөвлөхөөр тус тус ажилласан.

Батнасангийн Баяндэлгэр 1922 онд хуучин Хан Хэнтий уулын аймаг, Оцол
Сансар уулын хошуу одоогийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын
нутагт малчин ард Төмөрийн 2-р хүү болон мэндэлж ах Батнасангаар овоглон
ажил амьдралын зам мөрөө түүхийн хуудаснаа бичиж үлдээсэн билээ. Ээж
Төмөр нь таван ахтай айлын ганц отгон охин байсан бөгөөд эгч Должинханд,
Буяндэлгэр хоёрыг төрүүлэн өсгөсөн буянтай буурал байжээ. Эгч Должинханд
нь 29 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, хүний ганц хүү Б.Баяндэлгэр
нь ээж Төмөрийн төрсөн ах Батнасангаар овоглон 1922-1996 оны хооронд
ажиллаж амьдарч байсан болно.

1930-1934 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын тэнхимд суралцан
төгсч, тэр үеийн ЗХУ-ын “Раффак” гэдэг сургуульд хуваарилагдсан боловч ар
гэрийн гачигдлаар явж чадаагүй хөдөө мал маллаж байгаад 1938 онд Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг дахь машинт станцын сургуульд сурч жолооч болоод
Хэнтий аймгийн Норовлингийн машинт станцад жолоочоор ажиллаж эхэлжээ.

1940 онд 18 настайдаа сайн дураараа цэрэгт явж хязгаарын цэргийн ХХ
отрядад жолооч, бага дарга, жагсаалын дарга, цэргийн тусгай төлөөлөгч зэрэг
ажлуудыг хийж 1945 оны чөлөөлөх дайнд тусгай үүрэгтэй оролцсон ахмад
дайчин байжээ. Дайны дараа 1946 онд улсын прокурорт ахмад цолтой мөрдөн
байцаагч хийхийн зэрэгцээгээр хууль цаазны анхны тусгай курсийг төгсч
хуулийн мэргэжил эзэмшсэн байна.

107

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1948 оноос Улаанбаатар хотын орлогч прокурор, 1949-1952 онд Өмнөговь
аймгийн ерөнхий прокурор, 1952 оноос МҮЭ-ийн Төв Зөвлөлд хөдөлмөр
хамгааллын анхны улсын байцаагчаар томилогдон ажиллаж БНМАУ-ын
хүнд үйлдвэрүүдийг хариуцаж, 1954 оноос Налайхын уурхайд их осол гарч
капитал ам барих болсон учир мөн оноос тэнд шууд очин ажиллаж бусад
уулын үйлдвэрүүд, нефть, цахилгааны бүх л үйлдвэрүүдээр явж Монголын
аж үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн төв хороо байгуулагдахад Хөдөлмөр
хамгааллын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 1961 онд МАХН-
ын Төв хорооны шийдвэрээр Үйлдвэрийн удирдах ажилтны дээд курс төгсөж,
1962 оноос Бэрхийн уурхайн даргаар томилогдон долоон жил ажиллан Бэрхийн
уурхайг улсад анхны социалист хөдөлмөрийн үйлдвэр болгон цол, мандатыг нь
авахуулж, мөн үйлдвэр ажил үйлсээрээ улсдаа дөрвөн удаа тэргүүн байранд
орж Октябрийн хувьсгалын 50 жилийн нэрэмжит үүрд хадгалах туг 125 000
төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнуулан Хэнтийн аймгийн “Хүндэт дэвтэр”-т
бичигдсэн олон тогтвортой амжилт гаргасан учир Б.Баяндэлгэр нь Алтангадас
одонгоор шагнагджээ.

1969 оны эхээр ажил нь унасан Төв аймгийн Их хайрханы уурхайд улсын
төлөвлөгөөт даалгаврын ажлыг сайжруулахаар томилогдон очиж 1973 оныг
хүртэл ажиллан тухайн үеийн нөөц баялаг нь дуусгавар болж тус үйлдвэр
ашигтай ажиллан 1973 онд татан буугдсан байна. 1973 оноос Дорноговь
аймгийн Их хэт сумын нутагт орших Хажуу улааны уулын үйлдвэрийг барьж
байгуулан 1986 он хүртэл Уулын үйлдвэрийн бөгөөд АДХГЗ-ны даргын ажлыг
давхар хашин хоёр хүний ажил үүргийг 13 жил үр бүтээлтэй гүйцэтгэн 1986
онд үүрэгт ажлаа өөрийн шавь Хөвсгөл аймгийн Ар булаг сумын харьяат
Шаравын Цэдэндамбад хүлээлгэн өгч тус үйлдвэрийн нэгдсэн туслах аж
ахуйн дарга бөгөөд уулын үйлдвэрийн зөвлөхөөр үргэлжлүүлэн 1996 оныг
хүртэл үр бүтээлтэй ажилласан байна. Ийнхүү Батнасангийн Баяндэлгэр нь
ажил үйлсээрээ доголдож байсан БНМАУ-ын гурван том үйлдвэрийг хөл дээр
нь босгон ашигтай ажиллах хувилбарт шилжүүлэн ажилласан манай улсын
ховорхон мэргэжилтний нэг байлаа. Бүтээн байгуулсан ажил хөдөлмөрийнх
талбараас дурьдвал тухайн үеийн хорих ангиудын удирдах газраас хүлээн
авсан Хажуу улааны уурхай тосгоныг өөрийн гараар удирдан зохион байгуулж
аж ахуйн аргаар тосгон сууринг бүтээн байгуулж “спиртлэг” биш “спортлог” хамт
олон уриан дор спорт заалыг барьж байгуулан аймагтаа тэргүүлэх спортын
амжилтуудыг гаргуулан ажиллаж арав орчим спортын мастер, аймгийн арслан,
аймгийн заан зэрэг цолтнуудыг төрүүлэн эвсэг хамт олныг бүрдүүлж чадсан
юм.

1983 онд Зүлэгт хэмээх шинэ тосгоныг хүлээн авч уулын үйлдвэрийн
төвийг нүүлгэн шилжүүлсэн нь алс ирээдүйгээ харсан зөв шийдвэр байсан
бөгөөд одоо Хажуу улааны уулын үйлдвэр нь татан буугдсан бөгөөд Зүлэгт
тосгонд Дорноговь аймгийн Их хэт сум нүүн ирж суурьшин улсдаа дээгүүр орох
тохижилттой сум болон үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

108

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Б.Баяндэлгэрийн удирдаж байсан Хажуу улааны үйлдвэрээс: Н.Санжаа-
БНМАУ-ын Гавьяат уурхайчин, Ц.Дагдан-Монгол улсын Гавьяат эдийн засагч,
А.Дагва-Монгол улсын Гавьяат тээвэрчин, Н.Мөнхжаргал-Монгол улсын
Соёлын Гавьяат зүтгэлтэн гэх зэрэг гавьяатууд төрөн гарсан нь ямар хэмжээний
удирдан зохион байгуулагч байсныг илэрхийлнэ. Мөн Их хайрханы уурхайгаас
Хөдөлмөрийн баатар-Чакей, Бэрхийн уурхайгаас хоёр хөдөлмөрийн баатар
төрөн гарсан түүхтэй.

Б.Баяндэлгэр нь алиа хошин шогийн өндөр мэдрэмжтэй, залуу хүмүүсийг
сургахдаа ёгт маягаар хэлж хүмүүжүүлдэг халамжлан хүмүүжүүлэгч байсан
юм. Нэг жишээ дурьдахад, миний бие нь 1984 онд ПДС-ийг дөрвөн сайнтай
бусад нь онц дүнтэй төгсөж Хажуу улааны уулын үйлдвэрт хувиарлагдан очоод
дарга Б.Баяндэлгэртэй уулзахад миний дипломыг нэлээд удаан харж байснаа
“Дээд мэргэжилтэй дээж авагч” нэг ирждээ гээд дипломыг минь миний урдаас
чулуудчихаж билээ.Тэр үед 24 настай надад хүнд тусч байсан боловч одоо
ажил амьдралд минь алтан сургаал болж, эрдэс баялагийн салбарт 40-өөд
жил ажиллах замыг минь нээж өгсөн дөө. Хажуу улааны уулын үйлдвэрийг
Б.Баяндэлгэр удирдан зохион байгуулж байх үед 500 гаруй ажиллагсадтай, 10
орчим цех тасагтай, Монгол улсын хайлуур жоншны салбарын хоёр дахь том
төв байсан бөгөөд тухайн үйлдвэрээс “дархлагдан” гарсан инженер техникийн
ажилтан мэргэжилтэй боловсон хүчнүүд өнөөдөр ч Монгол улсын эрдэс
баялагийн салбарт ажилласаар байна.

Б.Баяндэлгэр нь хийх бүтээх, ажиллах амьдрах ухаанд бүрэн суралцсан
хамт олныхоо хайр талархлыг хүлээсэн удирдагч байсан нь өөрийнх нь байнга
хэлдэг хөгжил дэвшилд юу саад болж байна вэ?... энэ бол Залхуурал, Бохирдолт,
Архидалт гэдэг лоозонтой насан эцэс болтлоо амьдарсан нэгэн байлаа.

Б.Баяндэлгэр нь хувийн амьдрал гэхээсээ өөрт нь оногдсон үүрэг даалгаврыг
биелүүлэх төлөвлөгөө нормыг тасалдуулахгүй байх, хийж бүтээх үйлсэд ажил
амьдралаа бүрэн зориулсан нэгэн байв. Хоёр хүү, хоёр охинтой өнөр өтгөн гэр
бүлийн тэргүүн азай буурал байсан боловч өөрийгөө залгамжлах удам судраа
болон түүчээгээ бэлдээгүй нь миний алдаа байсан юмаа гэж сүүлд харамсан
ярьж байж билээ. Б.Баяндэлгэр дарга нь Төрийн дээд одон медиалаар сайшаан
шагнагдаж байсан боловч хоёр удаа “Гавьяат уурхайчин”-нд тодорхойлогдон
төр засаг соёрхоогоогүй бөгөөд 1980-аад оны сүүл үеэс “Хөдөлмөрийн баатар”
цол хэргэмд яригдаж байсныг нь миний бие мэдэж, сонсч байсан билээ. Ийнхүү
1990 оны Ардчилсан хувьсгалтай золгож алдар гавьяа нь бараг л мартагдан
үлдэждээ. Ийм л “ГАВЬЯАГАА” хүртээгүй “ГАВЬЯАТАН” байсан даа. Түүхийн
цаг хугацааны хувьд БНМАУ-д уул уурхайн салбар 1922 онд, Батнасангийн
Баяндэлгэр хорвоод мөн л 1922 онд мэндэлсэн нь түүхийн шаргал хуудаснаа
тэмдэглэн үлдэж буй нь бахархууштай.

109

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Б.Баяндэлгэрийн удирдан ажиллаж байсан Хажуу улааны уулын
үйлдвэрийн түүхэн үйл явцын товчоог сийрүүлвэл:

1. 1973 оны 2 сарын 16. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 2
сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор жилд 25,0 мянган тонн хайлуур
жонш олборлон экспортлох зорилготой, 100 гаруй ажиллагсадтай Хажуу
улааны уулын үйлдвэр байгуулагджээ.

2. 1973 оны 12 сарын 20. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны
12 сарын 20-ны өдрийн 223 тоот зарлигаар Хажуу улааны уурхайг
түшиглэн Хажуу улаан хороо захиргаа байгуулагдав.

3. 1974 оны 12 сарын 22. Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн
“Монголсовцветмет” нэгдлийн бүрэлдэхүүнд оржээ.

4. 1975 оны 8 сарын 26. ЗХУ-ын өнгөт төмөрлөгийн яамны сайд П.Ф.Ломако
үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын чиглэл, зөвлөгөө өгөв.

5. 1976 онд. 6,0 сая тоннын нөөцтэй Зүүн цагаан дэлийн ордыг
ашиглуулахаар тус үйлдвэрт хүлээлгэн өгөв.

6. 1977 онд. 1,5 сая тоннын нөөцтэй Хамар-Усны ордыг ашиглуулахаар
тус үйлдвэрт хүлээлгэн өгөв.

7. 1978 оны 10 сарын 11-16. “Монголсовцветмет” нэгдлийн Зөвлөлийн VI
хуралдаанаар Хажуу улааны уулын үйлдвэрийг өргөтгөх тухай асуудал
хэлэлцжээ.

8. 1978 оны 12 сарын 13-18. ЗХУ-ын өнгөт төмөрлөгийн яамны сайд
П.Ф.Ломако үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын чиглэл,
зөвлөлгөө өгөв.

9. 1979 онд. Хажуу улааны орд газрын өмнөд хэсгийг ашиглах налуу ам
шинээр нээв.

10. 1981 оны 7 сард. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Хажуу улааны
уулын үйлдвэрийн дарга Батнасангийн Баяндэлгэрийг Сүхбаатарын
одонгоор, бусад олон уурхайчид төр засгийн одон медиалаар энгэрээ
мялаажээ.

11. 1982 онд. “Монголсовцветмет” нэгдлийн хэмжээний багш, шавийн
чу”улга уулзалтыг анх удаа тус үйдлвэр дээр зохион байгуулжээ.

12. 1983 оны 10 сарын 25. Хажуу улааны уулын үйлдвэрийн Зүлэгт тосгоныг
ашиглалтанд хүлээн авчээ.

13. 1994 оны 5 сарын 01. Хажуу улааны уулын үйлдвэрийн харьяанд
Хашаат худагийн нүүрсний уурхай ашиглалтанд оров.

14. 1995 оны 4 сарын 20. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
Хажуу улааны уулын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

15. 1997 оны 9 сарын 17. “Монголросцветмет” нэгдлийн үйлдвэрүүдийн
мал сүргийг нэгтгэн мал аж ахуйн “Эрдэнэ” компанийг Хажуу улааны
уурхай, нэгдсэн туслах аж ахуйг түшиглүүлэн байгуулж захирлаар нь
Ишзанын Улаанхүүг томилжээ.

110

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

16. 1998 оны 4 сарын 11. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Хажуу
улааны уулын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

17. 2003 оны 3 сард. Монгол улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир тус
уулын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

18. 2006 он. Хажуу улаан уулын үйлдвэрийг татан буулгаж Дорноговь
аймгийн Чандмань Илч ХХК-ийн Их хэт салбар нэртэй болгон өөрчилж
өмчлөлийн өөр хэлбэрт шилжүүлэн үйл ажиллагааны чиглэлийг нь
хязгаарлан өөрчлөв.

Монгол Улсын уул уурхайн салбарт 1954-1996 оны хооронд ажиллаж
амьдарч байсан нэгэн эрхэмийн түүх ийнхүү оршивой. 1996 оны намрын тэр
нэгэн налгар өдөр Гурван мандалын тэнгэр нартай ч үүл хуралдаж харанхуйлан
бидний ярьдгаар өвгөн дарга хэмээн авгайлагдсан Боржигон нутгийн уугуул
Батнасангийн Баяндэлгэр зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэн тэнгэрийн
орноо дэвшин одоо ч биднийгээ тэртээ алсаас харж буян заяагаа хайрлан
яваад сүсэглэн залбирнам.
Намтар түүхийн товчоог сийрүүлэн бичсэн: Монгол Улсын Зөвлөх геологич, Хажуу-

Улаан уулын үйлдвэрийн дарга асан Дэмбэрэлийн Энхбаатар

111

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАНХҮҮГИЙН БАЯРСАЙХАН

Ахмад уурхайчин

Данхүү овогтой Баярсайхан миний бие нь 1962 онд Хөвсгөл аймгийн
Бүрэн суманд төрсөн. 1970-1980 онд Хөвсгөл аймгийн Түнэл сум, мөрөн хотод
бага дунд сургууль,1980-1985 онд Улаанбаатр хотод ПТДС-ийг “Уул уурхайн
ашиглалтын инженер, иж бүрэн механикжуулалт, мэргэжлээр суралцаж төгссөн.

1985 оноос Монгол-Оросын хамтарсан аж ахуйн “МонголСовЦветмет”
нэгдлийн Бор-Өндөрийн хайгуул ашиглалтын үйлдвэрт хөдөлмөрийн гараагаа
эхэлж слесарь, Бор-Өндөрийн УБҮ-ийн баяжуулах фабрикт хатаагч, 1988-2000
онд УБҮ-ийн Техник Хяналтын Хэлтсийн дарга, 2000-2005 онд Баяжуулах
фабрикийн дарга, 2005-2006 онд УБҮ-ийн 1-р орлогч захирал, 2006-2009
онд “МРЦМ” ХХК-ийн “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захирал, 2009-2010
онд Бор-Өндөрийн УБҮ-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал, 2011-2013 онд
“Монголросцветмет” ХХК-ийн БНХАУ дахь төлөөлөгчийн газрын дарга, 2013-
2014 онд “Өргөн”-ий уулын үйлдвэрийн захирал зэрэг албан тушаалыг 30 жил
эрхэлж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Тус компанид ажиллах хугацаандаа Монголын бахархал болсон Бор-
Өндөрийн УБҮ-ийн бүтээн байгуулалтад үе үеийн Монгол-Оросын уурхайчидтай
хамтран ажиллаж байсан минь миний бахархал юм.

Миний ажиллаж байх үед УБҮ-ийн эхний ээлж 1985 онд, бүрэн хүчин
чадлаараа 1988 онд ашиглалтад орж, жилд 400 мянган тонн хайлуур жоншны
хүдэр олборлох гүний уурхай, 400 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай
Баяжуулах фабрикийг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой трест,
“Шахта строй управлений“ зэрэг байгууллагууд Монгол улсад хүлээлгэн өгч
байлаа.

Улмаар Баяжуулах фабрикт өргөтгөлтийн ажлыг 1990 оноос эхэлж
фабрикийн хүчин чадлыг жилд 600 мянган тонн хүдэр боловсруулж, 140-160
мянган тонн ФФ-95,ФФ-97маркийн флотацийн баяжмал, 30 мянган тонн ФК-75,
ФГ-75 маркийн бүхэллэг баяжмал (кусок) гаргах хүчин чадлаар өргөтгөсөн.

Мөн ОХУ, хамтын нөхөрлөлийн орнуудад ФБ-75,ФО-75,ФФС-97А,ФФС-97Б
зэрэг хайлуур жоншны шинэ бүтээгдэхүүн ( баяжмал) -ийг экспортод гаргаж

112

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

байлаа.
“Зэрэгцээ” алтны үйлдвэрт ажиллах хугацаандаа манай хамт олон 670 кг

алт олборлож улсын эрдэнэсийн санд тушааж байв.
Зах зээлийн шуурга эдийн засгийн хямрал манай “МРЦМ” ТӨҮГ-ыг тойроогүй

дайран гарсан ч манай эвсэг хамт олон гар нийлэн ажиллаж байгаагийн үр
дүнд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Миний уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэнийг
төр засаг өндрөөр үнэлж, Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас”-
одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Монгол улсын “Тэргүүний уурхайчин” цол
тэмдэг, “Тэргүүний баяжуулагч” цолоор тус тус шагнагдсан.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг
тохиолдуулан нийт уурхайчиддаа түүний дотор “МРЦМ” ТӨҮГ-ын хамт олондоо,
тэдгээрийн гэр бүлд ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан
бүхнийг хүсэн ерөөе.

113

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

БАЗАРЫН БОЛД

Ахмад уурхайчин

Миний бие 1970 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн
дээд сургуулийг инженер-маркшейдерийн мэргэжлээр төгсөөд ТЭХҮГЯ-ны
томилолтоор Адуунчулууны нүүрсний уурхайн ерөнхий маркшейдераар 1972
оны 4 сарын 1 хүртэл ажиллаж байгаад дараа нь 1985 он хүртэл Шарын голын
уурхайн ерөнхий маркшейдераар ажилласан.

Энэ хооронд Зөвлөлтийн мэргэжилтний ахлагч Тимуров, Ю.В.Антипин,
А.И.Тимаков, зөвлөх маркшейдер С.И.Налимов зэрэг тухайн үеийн ЗХУ-ын
өндөр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, залуу хүний хувьд үйлдвэрийн
ажлын практик, туршлага хуримтлуулсан билээ.

Адуунчулууны уурхайд ажиллаж байхад нэг хөгжилтэй явдал болсон нь одоо
хүртэл санаанаас гардаггүй юм. Тэр үед Зөвлөлтийн мэргэжилтэн уул уурхайн
бүх салбарт ажилладаг байсан. Беларусийн Кременчугийн Кразын үйлдвэрээс
ирсэн орос мэргэжилтэн хүн нэг өглөө над руу уурласан байдалтай орж ирээд
“Где Готов?” гэв. Тэгэхэд нь надад хэлэх үг олдохгүй болохоор “Готов, всегда
должен быть готов перед вами” гэтэл нөгөө мэргэжилтэн толгойгоо сэгсрээд
цааш явчхав.

Готов гэдэг Монгол нэр Орос хэлний “готов” буюу бэлэн гэсэн үгтэй ижил
сонсогддог. Тэр хүн Готов гэдэг нэртэй шуурхай албаны жолоочийг хайж байсныг
нь мэдээгүй би ямар ч нөхцөлд ажилд бэлэн байх ёстой гэж түүнд хариулсан
хэрэг. Тухайн үед уурхайгаас аймгийн төв, СОТ3 руу явж, засвартай байгаа
машиндаа яаралтай запас сэлбэг хөөцөлдөж авчрах ёстой байж. Тэр үед орос
хэл мэддэг хүн цөөн, зөвхөн үйлдвэрийн удирдлагын инженер техникчид хэл
мэддэг байсан тул нэг цэвэрлэгч эмэгтэй тэрхүү орос мэргэжилтэнд намайг
зааж өгсөн байж. Тэгээд тэр мэргэжилтэн над руу гүйж ирсэн юмсанж. Тэр
мэргэжилтэн дараа нь уур нь гарсан үедээ надтай уулзаад инээд алдан мөр
алгадаж “Молодец” гэж хэлж билээ. Би тэр үед л инээдэмтэй явдал болсныг
мэдсэн.

114

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Маркшейдерийн үүрэг бол тухайн сар, улирал, жилд олборлосон нүүрс,
хуулсан хөрсний хэмжээг дэвсгэр зураг болон огтлол зурагт үнэн зөв гаргаж,
түүхэн баримтыг үйлдвэрийн нэрийн өмнөөс архивт үлдээх байв. Хэдийгээр
тухайн сар

улирал жилийн төлөвлөгөөг тасралтгүй биелүүлэх нь үйлдвэрийн
удирдлагын нэр төрийн хэрэг байсан ч гэсэн, маркшейдерийн тооцоо хөдөлшгүй
үнэн гэдгийг тухайн үеийн маркшейдерууд мэргэжил мэдлгээрээ нотолж
баталгаажуулдаг байлаа. Одоо үед маркшейдерийн үүргийг үйлдвэрийн дарга,
инженер нар нь булааж аваад байна уу даа гэдэг бодол төрдөг. Ямар ч том
дарга, их хурлын гишүүн маркшейдерийн үүргийг зохих хэмжээнд гүйцэтгэж
чадахгүй шүү дээ. Уг нь газар доорх баялаг бүх ард түмнийх гэж Монгол улсын
Үндсэн хуульд оруулсан байдаг. Иймд, өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний
нүүрс олборлосон, хэдий хэмжээний нүүрс үлдсэн байна гэдгийг зөвхөн
маркшейдер тодорхойлон гаргаж, дээд удирдлага нь сонсож байвал эцсийн
шийдвэр хамгийн зөв байна гэдэгт ахмад маркшейдер миний бие итгэлтэй
байдаг. 1970-аад онд ТЭХҮГЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан ЗХУ-ын иргэний
хэлсэн үг санаанд орж байна: “Шарынголский угольный разрез является
кузнецом Монгольских горняков”. Үүнээс үлгэрлэн бодвол Шарын голын уурхай
бол зөвхөн нүүрсний уурхай биш, харин боловсон хүчний, бусдад үлгэрлэхийн,
алдар цуутны, амжилт бүтээлийн уурхай мөн.

Би Монгол улсын техникийн их сургуулийн уурхайн салбараас зохион
явуулсан эрдэм шинжилгээний “Өрөмдлөг тэсэлгээний ажлын дараа хөрсний
мөрөгцөг дэх габарит, тэслэгдлийн хэмжээ, экскаваторын бүтээлд хэрхэн
нөлөөлөх нь” сэдэвт ажилд фото зургийн тусламжтайгаар мөрөгцөгт үүссэн
тэслэгдлийн хэмжээ, габаритыг тодорхойлох ажилд биечлэн оролцож байлаа.
Үүнээс гадна үйлдвэр зохион байгуулалтын оновчтой саналын 10 гаруй
үнэмлэхийг тухайн үеийн нүүрсний салбарын удирдах зөвлөлийн шийдвэрээр
надад олгож байсан. Шарын голын нүүрсний ил уурхайг өргөтгөх техникийн
зураг төслийн ажлын эхний шатны ажлууд, мөн тус уурхайн хүчин чадлыг
жилд 2.5 сая тоннд хүргэх өргөтгөлийн ажлын зураг гаргахад үндсэн уурхай
болон газрын дээрх объектуудын байрлалыг тухайн үеийн нөхцөл, бодит
байдлаар зураглал хийж ЗХУ-ын Гипрошахтын төслийнхэнд гаргаж өгч байлаа.
ТЭХҮГЯ-нд ажиллаж байхдаа орон нутгийн нүүрсний уурхайнууд болох
Адуунчулуун, Талбулаг, Тавантолгой, Баянтээг, Зээгт, Хар тарвагатай, Чандган
тал, Нүүрстхотгор зэрэг уурхайнуудын жилийн төлөвлөгөөний уулын ажлын
гүйцэтгэлд хяналт тавин зөвлөмж гарган ажиллаж байлаа.

1988 онд ЗХУ-ын Ленинград хотод болсон Олон улсын маркшейдерийн
холбооны 7 дугаар их хуралд манай төлөөлөгчид оролцсоноор Монголын
маркшейдерийн холбооны гадаад харилцаа өргөжин хөгжих үндэс бүрэлдэн
тогтсон билээ. 1989 оны 12 сард манай орны түлш эрчим хүч, уул уурхай,
геодези, зурагзүйн байгууллагын мэргжилтнүүд, уурхай дээр ажиллаж байсан
маркшейдерууд, Политехникийн дээд сургуулийн багш нар хуран цугларч
ерөнхийлөгчөөр Д.Дондовыг, дэд ерөнхийлөгчөөр Б.Болд, нарийн бичгийн

115

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

даргаар Д.Батсандаг нарыг томилж Монголын маркшейдерийн холбоог үүсгэн
байгуулсан түүхтэй юм. 1990 оны 5 сарын эхээр Олон улсын маркшейдерийн
холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ ерөнхийлөгч ноён Фрэнк Хартад (Америкийн
иргэн) явуулж байсан бөгөөд мөн оны 10 сард Лондон хотод болсон Олон
улсын маркшейдерийн холбооны тэргүүлэгчдийн 17 дугаар хуралд миний бие
биечлэн оролцож бүрэн эрхэт гишүүн болсон түүхтэй.

Олон улсын маркшейдерийн холбооны (International Society for Mine
Surveying буюу товчоор ISM) гишүүн болсон түүхийг тодруулбал, тухайн үед
Чех, Польш улсуудын гишүүдийн тал хувь нь ирээгүй байсан. Тэдгээр улсуудад
өөрчлөн байгуулалт (перестройка) болж, түүнээс шалтгаалж ихэнх гишүүд
хуралд ирсэнгүй гэсэн яриа байсан. Тэр үед манай холбоог гишүүнээр элсүүлэх
асуудал хойшлогдох нь гэсэн бодол миний толгойд орж ирж байлаа. Ингээд яая
даа гэж бодож сууснаа үг хэлэх зөвшөөрөл хүсэж, хэдэн үг Оросоор хэлсэн юм.
“Если перестройки не было в Монголии, я бы вообще здесь не приехал.
Наоборот, благодаря перестройке я прилетел в капиталистическую страну
Англию с большим энтузиазмом” гэж хэлтэл Оросууд их инээлдэж, бусад
орны гишүүд мөн дэмжиж шууд гишүүнээр элсүүлсэн билээ.

Тэр цагаас хойш Олон улсын маркшейдерийн холбооны үйл ажиллагаанд
манай гишүүд тасралтгүй оролцож, 30 гаруй илтгэлийг англи, орос хэл рүү
хөрвүүлэн тавьж байв. 2009 онд ISM 37 дугаар тэргүүлэгчдийн хурал зохион
байгуулагдахад 8 орны 20 орчим төлөөлөгч, дотоодын 200 гаруй төлөөлөгч
оролцож англи, орос, монгол хэл дээр 22 илтгэл тавигдаж түүнд зориулсан
хэвлэмэл ном гаргаж байлаа.

Ингээд харахад Монголын маркшейдерийн холбоо нь Монгол улсын
анхны төрийн бус байгууллагуудын нэг бөгөөд, олон улсад гадаа харилцаа нь
тогтмолжсон нэр хүнд байгууллагуудын нэг болж чадсан байна.

116

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАШНЯМЫН БОЛДБААТАР

Монгол Улсын Гавьяат эдийн засагч,
Шинжлэх ухааны доктор (Sc.D)

Хэнтий аймгийн Дадал сумын харьяат. 1954 онд төрсөн. 1961-1967 онд
Дадал сумын 7 жилийн дунд сургууль, 1968-1971 онд Нийслэлийн 10 жилийн 5
дугаар дунд сургууль, 1971-1975 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетийн
санхүү-зээлийн салбарыг санхүү-эдийн засагч мэргэжлээр онц сайн дүнтэй
төгссөн. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, яамдын шугамаар
ОХУ, Австри, Тайланд, ХБНГУ, Сингапур улсад макро эдийн засаг, улсын төсөв,
төрийн сангийн бодлого, банкны менежмент, зээл, корпорацийн удирдлагын
асуудлаар суралцан үнэмлэх, сертификат авч байсан. Орос, англи хэлтэй.

ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд 1992 онд “Аж
үйлдвэрийн салбарт санхүүгийн механизмыг боловсронгуй болгох нь” сэдвээр
эдийн засгийн ухааны дэд доктор (Ph.D), 1999 онд Эрхүү хотын Улсын эдийн
засгийн академид “Монгол улсын зах зээлийн өөрчлөн байгуулалтын нөхцөлд
санхүүгийн механизмыг бүрдүүлэх ба хөгжүүлэх нь” гэсэн сэдвээр эдийн
засгийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалсан. 2007 онд
МУИС-ийн ЭЗС-ийн хүндэт доктор цол хүртсэн. ШУТИС, Улаанбаатар-Эрдэм
оюу дээд сургууль, Их засаг их сургуулийн профессор цолтой.

Сангийн яаманд 1975-2000 онд эдийн засагч, ахлах эдийн засагч, хэлтсийн
дарга, газрын дарга, 2000 оноос 2010 оны 4 дүгээр сарын 16-н хүртэл Монгол-
Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын
эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байв. 2010 оноос “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ийн Хятад улсын Бээжин хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах
менежер, даргаар ажиллаж байгаад 2014 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
2015 оноос Их засаг их сургуулийн Рояаль олон улсын академид Эрдмийн
зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Зах зээлийн эдийн засаг, менежмент, макро эдийн засаг, логистик, кайзен
систем, санхүүгийн онол, төсөв, үндэсний орлогыг хуваарилахад төсвийн
гүйцэтгэх үүрэг, санхүүгийн баланс, ашиг, орлогын мөн чанар, тэдгээрийн
хуваарилалт, эдийн засгийн урамшуулал, төрийн сангийн бодлого, үнэт цаас,
даатгалын асуудлаар 130 гаруй ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж,

117

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нийтлүүлсэн. Тэрээр 1998 онд “Макро эдийн засгийн (санхүү-зээлийн) асуудал”,
2000 онд “Даатгал”, 2003 онд “Финансы Монголий при переходе на рыночные
отношения”, 2005 онд “Санхүү-миний ажил, амьдрал”(тэргүүн дэвтэр), 2006
онд “Макро эдийн засгийн ухаан”, 2007 онд “Бурхан, хаан, хэлмэгдэгсдийн
тухай”, 2008 онд “Эх түүхээ эргэн нэг дурсахад”, 2008 онд “Санхүү-миний
ажил амьдрал” (дэд дэвтэр), 2010 онд “Хорь буриадууд”, 2011 онд “Гурван
голын нутаг”, 2012 онд “Зах зээлийн эдийн засаг, санхүүгийн зарим асуудлууд”,
“Эрдэнэт-миний бахархал”, 2013 онд “Хятад улсын эдийн засгийн нэн чухал
асуудлууд”, ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Бээжин хот дахь Төлөөлөгчийн газар”,
2014 онд “Дадал сумаас гарвалтай “Алтаргана” наадам”, 2015 онд “Мөнхөд
дуурсагдах Дадал мину”, 2018 онд “Төрийн санхүү, хяналт” зэрэг номуудыг
бичиж, хэвлүүлсэн байна.

Мөн “Бизнес хийх ухаан”, “Макро эдийн засгийн санхүү-зээлийн асуудлууд”,
“Монгол улсын санхүүгийн алба”, “Эрдэнэс дээжилсэн Эрдэнэт” зэрэг
номуудын холбогдох бүлгүүдийг бичихэд оролцсон болон мэргэжлийн, эрдэм
шинжилгээний өгүүллүүд нь 1977 оноос хойш өөрийн орны болон ОХУ, БНХАУ-
ын эдийн засаг, санхүү, зээл, бүртгэл, мөнгө, аудит, уул уурхайн асуудлаар гарч
байгаа сэтгүүл, сонинд хэвлэгдсэн байна. Бүтээлүүд нь монгол, орос, англи,
хятад хэл дээр нийтлэгдсэн.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол 2007 онд хүртсэн. 2003 онд “Алтан
гадас” одон, Монголын ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн хүндэт медаль,
“Санхүү-банкны тэргүүний ажилтан”, “Эдийн засгийн тэргүүний ажилтан”,
“Худалдаа, үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан”, “Бүртгэл статистикийн
тэргүүний ажилтан”, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” “Тэргүүний
уурхайчин” цол, тэмдгээр шагнагдаж байсан. ОХУ-ын “Почетный металлург”
цол, тэмдэг, ОХУ-ын Буриад улс байгуулагдсаны 90 жилийн ойн хүндэт медаль,
Дэлхийн Чөлөөт бөхийн холбооны “Хүрэл” одон, Монголын үндэсний олимпийн
хорооны “Алтан очир” одон хүртэж байжээ. Дадал сумын хүндэт иргэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар хамтран 2006
онд зохион байгуулсан “Монгол улсын 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн цогц
бодлого боловсруулах улсын уралдаанд Д.Болдбаатараар ахлуулсан “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ийн эрдэмтэн, судлаачдын баг оролцон дэд байранд шалгарсан.

Хэнтий аймгийн Дадал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Нэрэмжит болгох
тухай” 17 дугаар тогтоолоор Дадал сумын Соёлын төвийн Номын санг “Монгол
Улсын Гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D),
профессор Д.Болдбаатарын” нэрэмжит болгожээ. Д.Болдбаатар нь “Дашболд”
ТББ сан байгуулан ажиллаж байна.

Дадал сумын номын санд жил бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий нийт 452
ном хандивлан, номын фондыг баяжуулсан байна. Мөн жил бүр сумын ерөнхий
боловсролын сургуулийн 6-аас дээших бүлэг, байгууллагын дунд уншигчдын
хурал хийх, эх зохиол, дүрийн уралдаан зохион байгуулж байна. Энэхүү арга
хэмжээ нь олны талархлыг хүлээсээр байна.

118

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Д.Болдбаатар нь “Харьшгүй үйлсийн эзэд”, “Алтарганадаа наадагты”,
“Галттаймни”, “Ажа байдални hанагдана”, “Дадалын сургууль минь”, “Эжымни
hургаал” зэрэг 16 дууны шүлгийг бичсэн. “Галттаймни”, “Ажа байдални
hанагдана”, “Алтанхан буряадни”, “Бултанаймнай наадан” дуунууд Буриадын
соёл, спортын “Алтаргана 2014”, “Алтаргана 2016” наадамд тэргүүн болон дэд
байрын шагнал хүртсэн. “Харьшгүй үйлсийн эзэд”, “Галттаймни”, “Ажа байдални
hанагдана” дуунуудаа дүрсжүүлэн, клипжүүлсэн байна.

ОХУ-ын Улан-Үд хотод болсон “Алтаргана 2016” наадамд “Тоонотоёо.
эжыгээ хайрлажа ябагты” гэсэн эссе нь мөн “Дадал сумаас гарвалтай
“Алтаргана” наадам” ном нь тэргүүн зэргийн шагнал хүртсэн. ОХУ-ын Эрхүү
мужид болсон “Алтаргана 2018” наадамд Хэнтий аймгийн Дадал сумын “Үүрийн
толон” буриад ардын язгуур урлагын хамтлагийн бүрэлдэхүүнд орж “Хадлан”
зохиолоор театрчилсан тоглолт хийж, тэргүүн байранд шалгарсан байна.

Д.Болдбаатар нь Ардын жүжигчин А.Энхтайваны бичиж найруулсан
“Мойлхон” уран сайхны кинонд лам багшийн дүрийг бүтээсэн бөгөөд уг кино
“Алтаргана 2014” наадамд тэргүүн байрыг хүртсэн байна. Мөн А.Энхтайваны
бичиж найруулсан “Дангина” уран сайхны кинонд түүхийн зөвлөхөөр ажилласан
байна. Уг кино нь “Алтаргана 2018” наадамд түрүүлсэн.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан МУИС, МХСС-ын
Буддын болон Монголын сургалт, судалгааны төв, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай
хамтран зохион байгуулсан “Гэр бүл, улс гүрэндээ Бөртэ хатны гүйцэтгэсэн
түүхэн уламжлал, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэл
шалгаруулах уралдаанд “Монголын түүхэнд Алан Гоо хатны эзлэх байр суурь
хийгээд цагаан шар хүн” сэдэвт илтгэл нь дэд байрыг эзэлсэн байна. Улмаар
энэхүү илтгэлийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд болсон “Алан Гоо
эх үрсийн сургаалийн баяр” арга хэмжээний үеэр болсон эрдэм шинжилгээний
бага хуралд хэлэлцүүлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтан нарын дунд “Онон, Балж бол домог
түүхийн өлгий” сэдэвт урлагийн наадам зохион байгуулсан байна. Энэ
уралдаанд театрчилсан тоглолт, ая дууны мэндчилгээ, эссе шалгаруулах
уралдаан, видео кино, бүтээлч ажил зэрэг номинациар өрсөлдсөн байна. Уг
арга хэмжээнд нийт үйлдвэрийн 23 цехийн хамт олон оролцсон байна. Их ойг
зохион байгуулах Улсын комиссын өргөмжлөл хүртсэн байна.

Д.Болдбаатар нь 1965 оноос эхлэн сургууль, байгууллагын урлагийн үзлэг
болон бусад уралдаан тэмцээнд оролцож дууны төрлөөр байр эзэлж байжээ.
Түүний дуулсан “Судгийн ногоо”, “Улиастайн гол”, “Буянт гол”, “Ээж минь”,
“Алтаргана”, “Адуучин” дуунууд зохих шатанд шагналт байр эзэлж байв. Энэ
үеэс үндсэн мэргэжил, ажлын зэрэгцээгээр урлаг, соёлын ажилтай байнга
холбоотой уран бүтээл хийж байна. ОХУ-ын Чита хотод болсон “Алтаргана 2022”
наадамд амжилттай оролцсон.

Түүний ажил, амьдрал, уран бүтээлийн тухай Эрдэнэт телевиз “Эрдэмтэн
баавай”. Chure студи “Миний нутаг” хөрөг нэвтрүүлэг хийж олны хүртээл
болгосон байна.

119

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

МИНСЭЛИЙН БОЛДБААТАР

“Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий
инженер, Уул уурхайн зөвлөх инженер

Минсэл овогтой Болдбаатар би 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.
1990 онд тухайн үеийн ЗХУ-ын Донецк хотын ПДС-ийг “Уул уурхайн болон
Газрын гүний барилга байгууламж”, уурхайчдын хэлж заншсанаар Шахтстрой
мэргэжлээр төгсөж, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн
Бэрхийн уурхайн “Хөлийн Холбоо” хэсэгт нэвтрэгчийн сурагчаар ажил
хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан маань саяхан мэт санагдаж байна.
Сүүлд 2010-2013 ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистикийн их сургуулийг
хуульч мэргэжлээр төгссөн.

Уул уурхайн салбарт 33 жил, “Монголросцветмет” ТӨҮГ-т 30 гаруй жил
ажиллахдаа: 1990-2007 онд “Монголросцветмет” нэгдлийн Бэрхийн уурхайн
“Хөлийн Холбоо” хэсэгт нэвтрэгчийн сурагч, ээлжийн мастер, Дэлгэрхааны
хэсэгт мастер, хэсгийн дарга, Тохой-Булаг хэсгийн дарга, 2007-2000 онд мөн
Бэрхийн уурхайд ҮТХ-ийн дарга, Ерөнхий инженер, 2000-2005 онд “Бор-
Өндөр”-ийн УБҮ-т ҮТХ-ийн дарга, Захирлын I-р орлогч, “Бэрх -Уул” ХК-ийн
Гүйцэтгэх захирал, 2006-2009 онд “Бор-Өндөр”-ийн УБҮ-т захирлын I-р орлогч,
захирал, 2010-2012 онд “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын Москва хот дахь
төлөөлөгч, 2012 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-т хангамжийн хэлтсийн дарга,
захирлын туслах, ХХ,АА хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, ҮТТХ-ийн дарга,
үйлдввэрлэл эрхэлсэн захирал, ерөнхий инженерээр тус тус ажилласан.

Өнгөрсөн хугацаанд Бэрхийн уурхайн “Тохой-Булаг”-ийн Бор-Өндөрийн
УБҮ-ийн “Адаг”, “Хөшөөт”, “Зүүн-Цагаан Дэл”-ийн хайлуур жоншны ордын,”
“Баргилт”-ийн төмрийн хүдртйн ордын ТЭЗҮ боловсруулах, төслийг хэрэгжүүлэх,
мөн Бор-Өндөрийн УБҮ-ийн Баяжуулах фабрикийн 3 дахь шатны шинэчлэлийн
ажлуудад оролцсон.

Мөн Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд: Хэнтий аймгийн Дархан сумын
нутагт орших Баргилтийн төмрийн хүдрийн уурхайг ил аргаар ашиглах ТЭЗҮ”,
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөх-Дэлийн хайлуур
жоншны ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ”, Дорноговь аиймгийн Их Хэт сумын

120

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нутагт орших Зүүн-Цагаан Дэл хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах
ТЭЗҮ, Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт орших Нарийнсухайтын
нүүрсний ордын Хүрэн толгойн хэсгийг ил уурхайгаар ашиглах ТЭЗҮ”, Хэнтий
аймгийн Батноров сумын нутагт орших Бэрхийн уурхайг түшиглэсэн “Монголын
далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн ТЭЗҮ,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоот толгой нүүрсний ордын
ил аргаар ашиглах ТЭЗҮ зэрэг 20 орчим төсөлд зөвлөхийн болон шинжээчийн
хувиар оролцсон.

Уул уурхайн инженерийн хувьд: Монгол улсад уул уурхайн зураг төсөл
боловсруулах, ашиглах, аюулгүй ажиллагааг мөрдүүллэх, хяналт тавих
зэрэг иж бүрдэл, цогц хууль дүрэм, журам байх ёстой гэж бодож явдаг.
Жишээлбэл: далд уурхайн малталтуудын хөндлөн огтлолын талбайг
тооцоолохдоо зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй нь мэдэгдэхгүй олон
янзын томьёо ашиглаж байна. Зарим тохиолдолд ингэж тодорхойлсон
хөндлөн огтлолын талбай нь “Далд уурхайн аюулгүй ажиллагааны
дүрэм”-ийн шаардлагад нийцэхгүй тохиолдол байдаг. Ер нь уул уурхайн
болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ТЭЗҮ-ээр биш, түүнд
тулгуурлаж хйисэн зураг, төслөөр /проектоор/ хийх нь зүйтэй гэж үздэг.

М.Болдбаатар инженер бол газрын гүнийн барилга байгууламж гэсэн уул
уурхайн ховор мэргэжлийг эзэмшсэн.

Монголросцветмет нэгдлийн хөгжил дэвшлийн буурал түүхийг тэнд
ажиллаж байсан ахмад уурхайчидтай хамтран бүтээлцсэн. Бэрх, Бор-
өндөрийн уурхайг дэндүү сайн мэдэх тэнд ажиллаж байсан уурхайчдын жаргал
зовлонг мэдэрсэн түүхэн хүн.орос школьтой манай шилдэг инженерүүдийн нэг.
Одоо” Монголросцветмет” ТӨҮГ-ын хөгжил дэвшлийг инновоци бүтээмж,
дижитель систем шинэ техник технологи нэвтрүүлэх, уурхайчидаа амар
амгалан аз жаргалтай арвин их зоос хуримтлалтай байлгах талаар санаа
тавьж оюун бодлоо ширгээж яваа инженер хүн.

М.Болдбаатарын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” Алтан гадас одон”Хөдөлмөрийн
хүндэт медаль-иар тус тус шагнасан байна. Мөн “Монголросцветмет” нэгдлийн
II, III зэргийн тэргүүний ажилтаны ноён доллар дагалддаг шагналын эзэн
болжээ. Тэрбээр Х.Бадамсүрэн, Ч.Батаа, Ц.Даваацэрэн, П.Энхбаяр, Н.Даниэль,
А.А.Чертков, В.А.Тюрин, А.А.Лысенко, М.Ф.Ефинёнко, Р.З.Малиев, Н.Батболд,
И.Дагванамжил, С.Баярсайхан, Б.Мөнхбат, С.Ганболд, Г.Цэдэндамба, А.Ф
.Исаенко, Н.Батболд. Л.Даваасүрэн, Л.Лувсандорж нарын сургаалд нь уярч,
нөмөр нөөлөг хайр халамжинд ажиллаж байсан маань их аз завшаан гэж ярих
ч дуртай хүндэтгэж явдаг эрхэмүүд гэжээ

Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100
жилийн ойг тохиолдуулан үе үеийн уурхайчиддаа баярын мэнд хүргэж, эрүүл
энхийг хүсье.

Уурхайчдын яруу алдар бадраг.

121

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

БАЯРААГИЙН БЯМБАДАГВА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
Төрийн нарийн бичгийн дарга

Тайж нар овогт Баяраагийн Бямбадагва нь 1984 онд Улаанбаатар хотод
төрсөн. Тэрээр Нийслэлийн 10 жилийн 44 дүгээр сургуулийг 2000 онд, ШУТИС-
ийн Уул уурхайн инженерийн сургуулийг Уул уурхайн механик инженер
мэргэжлээр 2004 онд бакалавр, 2005 онд магистрын зэрэгтэй тус тус төгссөн
бөгөөд “ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн докторын хөтөлбөрийг
“Ил уурхайн автотээврийн системийн энерги зарцуулалт” сэдвээр 2022 онд
төгсөн докторын зэрэг хамгаалсан байна”. Монгол Улсын зөвлөх инженер
зэрэгтэй.

Б.Бямбадагва нь 2005 оноос Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний
ажилтан, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн сургалтын
мастераар ажлын гараагаа эхэлж, 2006 оноос АМГТХЭГ-ын Уул уурхайн газарт
мэргэжилтнээр, 2009 оноос АМГ-ын Уул уурхай, судалгааны хэлтэст Тасгийн
даргаар, 2019 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Маркетингийн хэлтсийн даргаар,
2020 оноос Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бодлогын газрын
даргаар тус тус ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сараас эхлэн Уул уурхай,
хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд
томилогдон ажиллаж байна.

Тэрээр ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад ажиллах хугацаандаа "Стратегийн ач холбогдол бүхий ашигт
малтмалын орд газруудыг ашиглалтад оруулах төслүүд"-ийн урьдчилсан
судалгааг хариуцан гүйцэтгэж, эерэг, сөрөг үр дагавруудын талаарх санал,
дүгнэлт бүхий мэдээллээр салбар яамны бодлого тодорхойлох ажилд дэмжлэг
үзүүлж ажиллаж байв. Мөн Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод
байдлын санаачилгыг хэрэгжүүлэх Дэлхийн банкны төслийн хүрээнд 2006-2018
оны хооронд төслийн ажлын албаны болон Төслийн удирдах зөвлөлд зөвлөмж
өгөх ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж, уг төслийн үр дүнгээр 2018 онд
Санаачлаг хэрэгжсэн орны тоонд Монгол Улс багтаж байсан билээ.

122

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

2020 оны 2 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт,
худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргаар ажиллах хугацаандаа
үйлдвэрийн техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг хүрсэн түвшингээс
бууруулахгүй байх, цаашид нэмэгдүүлэх бодлого баримталж, хүндэрч байгаа
уул-геологийн нөхцөл, тоног төхөөрөмж, дэд бүтцийн элэгдэл зэрэг хүчин
зүйлсийн нөлөөллийн эсрэг үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн
хүрээний дараах төслүүдийг санаачлан эхлүүлсэн. Үүнд:

1. Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл,
2. Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл,
3. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барьж байгуулах төсөл,
4. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл,
5. Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл,
6. Ган бөөрөнцгийн цехийн өргөтгөл, шинэчлэл төсөл,
7. Цахилгаан хөдөлгүүрийн засварын цех шинээр барьж байгуулах төсөл,
8. Химийн төв лаборатори шинээр барьж байгуулах төсөл.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн хүчин чадлын хувьд
хүдэр боловсруулалтыг 25 хувиар нэмэгдүүлэн 40 сая тоннд хүргэснээр
зэсийн баяжмал үйлдвэрлэл 18 хувиар нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт
төвлөрүүлэх орлогыг тэр хэмжээнд нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Тэрээр эдгээр төслүүдийнхээ хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж,
худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэн, төслийн бүтээн байгуулалтын ажилд
хяналт тавих газрыг удирдан ажиллаж байсныхаа хувьд дараах үндсэн 3 том
зорилтыг хэрэгжүүлэн ажилласан байдаг.

1. Үйлдвэрийн газрын худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын
төлөвлөлтөд "Нэг цонхны бодлого хэрэгжүүлэх" томоохон зорилт
дэвшүүлж, энэ хүрээндээ "Үйлдвэрийн газарт гэрээг бүртгэх, дүгнэх
албан хэрэгцээнд ашиглах журам", "Худалдан авах ажиллагааг төлөвлөх,
хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журам"-уудыг боловсруулан нэг
цонхны бодлогыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөлийг
бүрдүүлэн ажиллав.

2. Үйлдвэрийн газрын 10 мянга гаруй нэр төрлийн бараа материалыг жил
бүрийн худалдан авах ажиллагаанд захиалга өгөх, нэгтгэх, төлөвлөх,
худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тайлагнахад
"Нэгдсэн цахим систем"-ийг шинээр үүсгэн ашиглав.

3. Алсын хараа 2050, Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
тусгагдсан худалдан авах ажиллагаанд хүний хүчин зүйлээс хамаарсан
хамаарлыг багасгах, хиймэл оюун ухаан ашиглах зорилтыг хэрэгжүүлэх
хүрээнд e-mongolia цахим системтэй хоршин ажиллах, үйлдвэрийн
газрын системүүдтэй интеграци хийх, хиймэл оюун ухааны технологи
нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөж, ажлын хэсэг
байгуулан ажиллав.

123

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Түүний Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын
газрын даргаар томилогдсон тухайн цаг үе нь дэлхий нийтэд үүссэн хүндхэн
нөхцөл байдалтай, COVID-19 давхацсан амаргүй үе байсан. Гэсэн хэдий ч
Үйлдвэрийн хэмжээний худалдан авах ажиллагаанд 2020-2022 онд нийт 300
гаруй тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллаж, тус үйлдвэрийн газрын 2021
оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өмнөх онтой харьцуулахад 3 дахин өсч
Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дээд амжилт болж чадсан зэрэг нь түүний хөрөнгө
оруулалт, худалдан авах ажиллагааг үр ашигтай, хэмнэлттэй, ил тод зохион
байгуулсны дүн болон харагдаж байв. Энэхүү ажлын дүнгээрээ түүний удирдан
ажилласан Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын
хамт олон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 50 гаруй бүтцийн нэгжээс манлайлан
ажил хөдөлмөрөө амжилттай дүгнүүлж байжээ.

Мөн тэрээр бие даасан болон хамтарсан байдлаар 14 эрдэм
шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, салбарын хэмжээнд 2 хуулийн төслийн
ажлын хэсэгт ажиллаж, 2 дүрэм, журмын төслийг боловсруулалцжээ.
Эдгээрийг дурдвал:

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл:
[1]. Бямбадагва Б., Пүрэвтогтох Б., Орхонтуул Б. “Уурхайн хүнд даацын
автосамосвалын хөдөлгөөний горимыг оновчлох”, Доктор Б.Ишмэндийн
нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал Уул уурхайн инженерийн
сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн хураангуйн
эмхэтгэл, УБ:2005, 13-14 хуудас.
[2]. Бямбадагва Б., Цэгц Ц., Золзаяа Ц. “Монгол Улсын уул уурхайн
салбарын татварын ачаалал ба өөрчлөлт, шинэчлэлтийн судалгаа”, Ашигт
малтмалын газар, УБ:2013, 22 хуудас.
[3]. Бямбадагва Б., Цэгц Ц., Навчаа Ч. “Гянтболд олборлолт ба зах зээлийн
хэтийн төлөв”, Ашигт малтмалын газар, УБ:2013, 19 хуудас.
[4]. Бямбадагва Б., Цэгц Ц., Навчаа Ч. “Төмрийн хүдэр олборлолт ба зах
зээлийн хэтийн төлөв”, Ашигт малтмалын газар, УБ:2013, 27 хуудас.
[5]. Пүрэвтогтох Б., Бямбадагва Б. “Уурхайн технологийн тээврийн
хэрэгслийн ашиглалтын түвшин”, Эрдэс баялгийн олборлолт шинэ зуунд
эрдэм шинжилгээний бичиг №17, УБ:2016, 26-32 хуудас.
[6]. Пүрэвтогтох Б., Бямбадагва Б., Бадамгарав Д. “Ил уурхайн технологийн
автозамын нөхцөл, төлөвлөлт”. Эрдэс баялгийн олборлолт шинэ зуунд эрдэм
шинжилгээний бичиг №20, УБ:2019, 29-35 хуудас.
[7]. Пүрэвтогтох Б., Бямбадагва Б. “Топливная экономичность карьерных
автосамосвалов в условиях предпиятия Эрдэнэт” Наука и инновационные
разработки – северу, II Международная научно-практическая конференция,
Мирный:2019, стр 85-88.

124

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

[8]. Пурэвтогтох Б., Бямбадагва Б.,Энхчулуун Б. “Дифференциально-
аналитический и графоаналитичексий методы определения расхода топлива
карьерных автосамосвалов”, Горный информационно-аналитический
бюллетень, 2020, (3-1):557-567, DOI:10.25018/0236-1493-2020-31-0557-567

[9]. Пүрэвтогтох Б., Орхонтуул Б., Бямбадагва Б. “Ил уурхайн технологийн
урсгалын ангилал, иж бүрдэл”. Эрдэс баялгийн олборлолт шинэ зуунд эрдэм
шинжилгээний бичиг №21, УБ:2020, 38-45 хуудас.

[10]. Орхонтуул Б., Бямбадагва Б. “Баянголын уурхайн автотээврийн
хэрэгслийн цаг ашиглалтын шинжилгээ”. Эрдэс баялгийн олборлолт шинэ
зуунд эрдэм шинжилгээний бичиг №21, УБ:2020, 60-64 хуудас.

[11]. Бямбадагва Б., Орхонтуул Б. “Ил уурхайн технологийн процессын
энерги зарцуулалтыг тооцох арга зүйн асуудалд” Эрдэс баялгийн олборлолт
шинэ зуунд эрдэм шинжилгээний бичиг №22, УБ:2021, 97-102 хуудас.

[12]. Бямбадагва Б. “Баянголын уурхайн ухаж ачих болон технологийн
тээврийн хэрэгслийн бүтээл, шатахуун зарцуулалт” Эрдэс баялгийн олборлолт
шинэ зуунд эрдэм шинжилгээний бичиг №22, УБ:2021, 103-110 хуудас.

[13]. Бямбадагва Б. “Ил уурхайн автотээврийн систем”. Уул уурхайн
үйлдвэрлэл-уурхайн технологи, эрдэс боловсруулалт, менежмент эрдэм
шинжилгээний хурлын эмхэтгэл №50, УБ:2022, 51-54 хуудас

[14]. Бямбадагва Б., Орхонтуул Б., Пүрэвтогтох Б. “Ил уурхайн
технологийн тээврийн их өгөгдлийг боловсруулах асуудалд”. Уул уурхайн
үйлдвэрлэл-уурхайн технологи, эрдэс боловсруулалт, менежмент эрдэм

шинжилгээний хурлын эмхэтгэл №50, УБ:2022, 61-64 хуудас.

2. Боловсруулсан хууль, тогтоомж, дүрэм, журмын төслүүд:

[1]. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах Эрдэс баялаг,
эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсэгт 2006 онд
ажиллаж, хууль 2007 онд батлагдан гарсан.

[2]. Ашигт малтмалын тухай хуулийн 47-р бүлэгт өөрчлөлт оруулах
холбогдох судалгаа болон өөрчлөлтийн төслийг УУЯ, СЯ-нд хүргүүлж хуулийн
өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт ажиллан өөрчлөлтийг 2014 оны 01 сарын 14-
ний өдөр УИХ-аар хэлэлцэн баталсан.

Б.Бямбадагвын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг
үнэлэн 2009 онд Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны “ЖУУХ
БИЧИГ”, 2009 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан
медаль, 2010 онд Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, 2019 онд
“Алтангадас” одонгоор тус тус шагнаж байжээ.

Салбарын өнөөгийн байдлын талаарх миний бодол, цаашид юуг
анхаарах талаар. Энэ жил Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар
үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Уул уурхайн салбарынхаа нэгэн
зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа ажлыг төлөвлөж эхлүүлэх түүхэн

125

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үүрэг өнөөгийн уурхайчид бидэнд оногдож байгааг дурдах нь зүйтэй. Энэхүү
хариуцлагатай мөн дурсамжтай үед уул уурхайн салбарын мэргэжилтэн миний
бие Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар
томилогдсон амаргүй бас хариуцлагатай үүрэг тохиолоо. Залуу хүний хувьд
хариуцлагатай, зарчимтай мөн өндөр бүтээмжтэйгээр уул уурхай, хүнд үйлдвэр,
геологи, газрын тосны салбарын эрх зүйн тогтолцоо, бодлогыг шинэчлэн
сайжруулж дараагийн түвшинд хүргэхээр зорин ажиллах болно.

Засгийн газраас уул уурхайн салбарт тулгуурлаж эдийн засгаа сэргээх,
тэлэх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр манай уул уурхайн салбар нь
дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн 69 хувь, экспортын орлогын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө
оруулалтын 76 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлэгч
гол тулгуур, суурь салбар нь болсон байна. Гэсэн хэдий ч хариуцлагагүй цөөн
тооны аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас болж уул уурхайн салбарын
нэр хүнд ард иргэд, олон нийтийн өмнө төдийлөн сайн биш байна. Уул
уурхайн салбарынхаа нэр хүнд болон нөлөөллийг эергээр авч үлдэхийн тулд
хэд хэдэн ажлуудыг эхлүүлсний нэг нь Ашигт малтмалын тухай хуулийг
шинэчлэн найруулах ажил юм. Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг
хүлээн авснаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тус
шинэчилсэн найруулгад “Стратегийн чухал ашигт малтмал” гэсэн томьёоллоор
шинэ зохицуулалтыг бий болгон бодлогын өөрчлөлт оруулж "бүгдийг нь биш
чухлыг нь" буюу Монгол Улсын урт хугацааны хэтийн төлөвт, ашиглагдаж
болохуйц ашигт малтмалыг ашиглах зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.

Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд хөгжил өрнөдөг өө.

Чин сэтгэл, хөдөлмөр зүтгэлийнхээ хүчээр өнөөдрийн хөгжлийг бидэнд
түүчээлсэн ахмадуудынхаа гаргасан жимээр, салбарынхаа түүхийн шинэ
хуудсыг нээж буй энэ цаг үед хамтран зүтгэгчдээ манлайлан ажиллаж, ирээдүйн
хөгжлийн зөв жимийг зурахын төлөө хариуцлагатай, тууштай, хичээнгүйлэн
зүтгэхээ илэрхийлье.

126

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ГОМБОСҮРЭНГИЙН ГАЛБАДРАХ

Монгол Улсын Гавъяат уурхайчин

Г.Галбадрах нь 1951 онд Хотгойд овгийн Халзайн Гомбосүрэнгийн ууган
хүү болон төрсөн. Увс аймгийн Баруунтуруун сумыэ 10 жилийн дунд сургуульд
1962 онд элсэн орж, 1972 онд 10-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод МУИС-ийн
Уул уурхайн факультетэд элсэн орж суралцсан.

Уул уурхайн анхны инженерүүдийн нэг Г.Галбадрах нь МУИС-ийн Уул
уурхайн факультетийг 1977 онд уул уурхайн технологич инженер мэргэжлээр
төгссөнөөс хойш 40 жил салбартаа үр бүтээлтэй, арвин амжилттай ажилласан
байна.

Г.Галбадрах нь ТЭХЯ-ны харьяа эрдэм шинжилгээ, зураг төслийн
институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлсэн
бөгөөд өөрийн багш Н.Өлзий-Оршихын хамтаар цахилгаан станцын нүүрс
дамжуулах галерейд нүүрсний тоосонцроос болж нүүрс дэлбэрэх аюулыг
усны уураар хөшиглөн хаах, уураар хөшиглөн хаах технологийг анх удаа
туршин нээсэн. Мөн 1978 онд Увс аймгийн Давст сумын нутаг дахь Хүдэнгийн
нүүрсний уурхайг анх үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ. Дараа нь 1982 онд
Таван толгойн уурхайн даргаар томилогдон очиж тус ордыг ашиглах анхны
техник-эдийн засгийн үндэслэл, норм, нормативыг эрдэм шинжилгээ, зураг
төслийн институттэй хамтран боловсруулсан юм. Тэрбээр Төв аймгийн Баян
суман дахь Төгрөг нуурын нүүрсний орд газрын нарийвчилсан хайгуулын ажлыг
гардан удирдаж тус уурхайн анхны даргаар ажиллаж байв.

Г.Галбадрах нь өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн Материал, техник
хангамжийн удирдах газрын дарга, Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний
уурхайн гүйцэтгэх захирал, Говь-Алтай аймгийн Таяннуурын төмрийн хүдрийн
уурхайн дарга зэрэг удирдах ажлуудыг нэр төртэй хашсан байна. ТЭХЯ-ны
ЭШЗТ-ийн институтэд 1977-1978 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1978-1979
онд Увс аймгийн Хар тарвагатайн уурхайн Хүдэнгийн хэсгийн дарга, 1979-1982
онд ТЭХЯ-ны Нүүрсний үйлдвэрийн нэгдэлд чанар стандартын мэргэжилтэн,
1982-1986 онд Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайн уурхайн даргаар, 1986-
1988 онд Улаанбаатар хотод “Намын дээд сургууль”-ийг төгссөний дараагаар

127

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1988-1990 онд Өмнөговь аймгийн Намын хорооны Үйлдвэр, барилга, эдийн
засаг хариуцсан хэлтсийн эрхлэгчээр ажилласан байна. Дараа нь 1990-1992
онд Өмнөговь аймгийн Материал, техник хангамжийн удирдах газрын даргаар,
1992-1997 онд Улаанбаатар хотод “ГГБ” ББХК-ий захиралаар, 1997-2001 онд
Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал, 2001-
2006 онд Улаанбаатар хот дахь Баянтээгийн нүүрсний уурхайн төлөөдөгчөөр
ажиллаж байсан төдийгүй 2005-2006 онд Төв аймгийн “Төгрөг нуурын энержи”
ХХК-д уурхайн захирал, 2006-2008 онд Говь-Алтай аймгийн Зээгтийн уурхайн
зөвлөх, 2010-2011 онд Говь-Алтай аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг
“Алтайн хүдэр” ХХК-ийн Таян нуурын уурхайн даргаар тус тус ажиллаж байсан
юм.

Увс аймаг, Хар Тарвагатайн уурхайд. Увс аймгийн Хар Тарвагатайн
уурхайн харъяанд Хүдэнгийн уурхайг нээх даалгавар яамнаас аваад өвлийн 11
сард мэлийсэн цагаан цастай талд 5 шинэ авто самосвал, Оросын нэг хуучин
жижиг экскабаатар, нэг хуучин бульдозертай уурхайг нээж байсан юм. Учир нь
Ю.Цэдэнбал даргын 60 насны ой ирэх жил нь болох байсан тул хонь хариулж
байсан нутагт нь уурхай байгуулах санаачилга гаргасан юм байна. Нээх гэж
байгаа уурхай нь Бал даргын хаваржаанаас 2-3 км зайтай газар буюу хуучин
нэр нь Хөөтийн хөндий, асар хүйтэн газар байсан нь сүүлд Хүдэн нэртэй
болсон юм байна билээ. Өвлийн өдөр богино тул дорхноо харанхуй болж
манай самосвалын жолооч нар үнээ хөөж хаядаг ажилтай. Намайг нааш, цааш
их явах ажилтай утл тэр хооронд нь хийдэг ажил нь тэр. Малчид надад танай
хэдэн жолооч шөнөжингөө энэ талд самосвалтай давхилдан гэрэл сүлбэлдэн
хонох юм гэж гэдэг байж билээ. Хавар нь Бал даргыг Давст суманд ирэхэд
сумын удирдлагууд таны хонь хариулж байсан газар уурхай нээгдэж байна
гэж заажээ. Тэгсэн Бал дарга их хүйтэн газар, үнэг ихтэй, үнэг нь яасан бол?
Хөөт гэдэг газар байгаа юм. Нүүрстэй болоод тэгж нэрлэсэн байна шүү гэж
хэлсэн байдаг юм. Бал даргыг дагаж явсан Улсын төлөвлөгөөний комиссын
орлогч дарга уурхайг үзэж ажил байдалтай танилцаж, техник өгөх талаар
шийдвэр гаргахаар ирж байгаа. Энэ хүнийг ирэхэд бүх техник ажиллаж, ажил
ундардаг байх ёстой гэдэг даалгавар аймаг, яамнаас өгсөн байв. Орлогч даргыг
ирэхэд бульдозерийн гинж явах арга байхгүй, бүх гинжүүдийг холбож, гагнаад
бульдозер хөдлөөд явна, Гинж тасраад л унаад байж билээ.

Өмнөговь, Тавантолгойн уурхай 1981 он. Таван толгойн уурхайн тосгон
яг уурхайн аман дээрээ шахуу, 4-р пласт дээр байрлаж байсан юм. Тосгоныг
нүүлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзээд, яаманд асуудал тавьж, хойд уулын
энгэрт, 13 километрт байрлуулахаар болж одоогийн тосгон нүүх шийдвэр
гаргасан ч айлууд, хүмүүс нүүхгүй гээд цааргалаад болдоггүй. Тэгэхээр аймгийн
дарга н.Наранхүүд асуудлаа танилцуулж, уурхайд 72 цагийн онцгой байдал
зарлаж өгөх хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу Онцгой байдлын штабын
дарга, аймгийн дарга ирж Тавантолгойн уурхайд 72 цагийн онцгой байдал

128

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

зарлаж, Цэций суманд байрлаж байсан цэргийн ангийг татан оролцуулж,
нүүлгэн шилжүүлэх аймгийн онцгой байдлын штабын шийдвэр гарлаа. Онцгой
байдал зарлаж байгаа үндэс нь, Хятадаас Монгол Улс руу дайрвал байлдааны
бэлэн байдал шалгах. Уг үйл явдал нь 41 жилийн өмнө болсон юм. Цэргийн
ангиас айл бүрд нүүлгэн шилжүүлэхэд туслах 10 цэрэг, техник хэрэгсэл өгч, 3
өдөр, шөнөгүй, ёстой дайн байлдаан болж байгаа юм шиг болсон доо. Замд
битүү тоос шороо, замд хаягдсан амбаар сав, пүн, эвдэрсэн машин, техник гээд
л явган нүцгэн, яарсан, тэвдсэн хүүхэд, хөгшид бүгд, цэргийн ангийн штабын
даргын командын доор хөдөлсөөн. Чанга яригчаар орилоод, мөн ч сүртэй
байсан даа. Онцгой байдал зарласан болохоор эсэргүүцэх хүн байхгүй. Ард
иргэдэд онцгой байдлын дүрэм, журмыг сайтар танилцуулсан тул зөрчвөл
онцгой байдал дайны хуулиар шийтгүүлнэ. Ингэж тосгоныг маш амжилттай
нүүлгэсэн дээ.

1982 онд уул уурхайн 60 жилийн ой болох гээд, заавал төлөвлөгөө
биелүүлэх ёстой гэсэн даалгавар П.Очирбат сайдаас ирсэн байлаа. Ажлыг
ёстой нэг одоогийн хэлдгээр умалзуулж байлаа. Социалист уралдааныг 1,
7 сараар зарлаж, самбар гарган, хүн нэг бүрээр дүгнэж, хүмүүс ч идэвхитэй
сайхан ажил ажиллаж байсан. Гэтэл өрмийн машин эвдэрч ажил хэд хоногоор
саатах боллоо. Өрмийн машины явах ангийн хөдөлгүүр шатсан, өрөмдлөг хийх
аргагүй болсон тул бульдозероор троссоор чирэх даалгавар өгсөн чинь мастер
н.Жаргалсайхан хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал зөрчиж байна, чадахгүй
гэхэд нь би хариуцна гээд, гарын үсэг хийж өгөөд гаргаж байж билээ. Одоо
бодоход гар, хөлөө таслах, аваар гарсан бол яах байсан бол. Энэ мэтчилэн
олон адал явдал байна даа, социализм аа гэж...

Өвөрхангай Баянтээгийн уурхай 1997 он. Баянтээгийн уурхайн карьер
усанд автагдаад, хөрс хуулах, нүүрс гаргах ямар ч боломжгүй болсон байлаа.
Олон арга хэмжээ авч байж, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн
нүүрсний хэрэгцээг хангаж онд оруулсан даа. Нэг онцгой арга хэмжээ бол, уурхай
усаар дүүрсэн байсан тул 8 ширхэг ус шүүрүүлэх, гүний цооног өрөмдөж, өдөр,
шөнөгүй 24 цагаар ус шүүрүүлж байж, нүүрсээ хуурайшуулж, олборлолт хийж
байлаа. Байнга дизель асаах хэцүү байсан болохоор 8.7 км өндөр хүчдлийн
шугамыг татаж, ашиглалтад оруулсан юм. Энэ шугамын шонгийн нүхийг бүх
ажилчдад ажлын бус цагаар гэр бүлийн хамт ухах даалгавар өгч, зайлуул авгай,
хүүхэд нь ирчихсэн ухаж байдаг байлаа. Яасан сайхан дуулгавартай хамт олон
байсан юм бэ гэж хааяа бодогддог юм даа.

Нэгэн сонин тохиолдол. Гэнэт 20 минут аадар бороо орж, Тээгийн уулнаас
ус бууж уурхай усаар дүүрлээ, 6-р сард. Тэгсэн ууланд байсан могой тэр аяараа
үертэй хамт ороод ирдэг юм байна. Нүүрс ачуулж байсан машины кабины орой
харагдана. Экскаваторын оператор н.Батчулуун эксковатор дээрээ гарчихсан
зогсож байсан юм. Хачирхалтай нь карьераас өндөр хүчин чадалтай насосоор
ус шүүрүүлж байхад загас гарч ирээд, хэрчигдээд овоорчихоод байсан юм. Тэр
загасыг нохой идэж байсан юм. Хэмжээ нь 7.8-17 см, алтан загас. Чухам энэ

129

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

загас хаанаас гараад ирснийг одоо хүртэл ойлгодоггүй юм. Хамгийн ойрхон
Таацын гол, 21 км-т байдаг юм. Ажил маш хүндэрсэн, ажил зогссон үед энэ
загасны тухай яриа гарвал баахан сэтгүүлчид ирж дараа болно гэж бодоод
уурхайчид тосгоныхондоо хэнд ч хэлж,Мэдээлэл өгч болохгүй гэдэг зөвлөгөө
гэх юм уу, за задруулахгүй гэсэн даалгаварЮм уу өгсөн юм.Энэ ямар ч яриа
гараагүй шүү.Үүнийг бодитоор нь харсан хүн бол Өвөрхангай аймгийн цэргийн
ангийн дарга Цэрэндагва, штабын даргаОтгонбаатар нар юм.Эд нарыг ч гэсэн
хүн амьтанд яриад яах вэ гэж захиж байлаа.Одоо бодоход юу юунаас болоод
энэ загас карьерт ороод ирснийг судлуулдаг л байж дээ гэж боддогюм.

Төв аймаг Төгрөг нуурын уурхай, 2005 он. Төв аймгийн Баян сумаас
18 км-т орших уг ордод 10000 уртааш метр өрөмдлөгийн ажил хийж 30 сая
тонн нүүрсний нөөцтэй болохыг тогтоож байсан. Үндсэн траншей, амыг нээж,
уурхайн кемпийг орчин үеийн шийдлээр байгуулж байлаа.

Уг ордын дор хэтрүүлж хэлбэл том нуур байгаа юм. Иймээс заавал гүний
цооногоор усыг шүүрүүлж байж олборлолт боломжтой. Тиймээс тэрхүү их усыг
хааш нь зайлуулах вэ? гэсэн том асуудлыг шийдэх гарц хайх шаардлагатай
болж байлаа. Энэ их усыг зайлуулахад уурхайгааc 3-5 км зайд орших гүн
сайр л тохиромжтой байлаа. Энэ сайраар эрт үед ус урсаж байсан ул мөр
байсан юм. Энэ сайр Чойр уулын араар гараад 30-40 км явдаг юм. Иймээс
энэ сайр руу усаа шүүрүүлвэл хүн, мал ундаалсан устай, сайхан нутаг болж,
уурхай нээгдсний буянаар маш том гол урсах боломжтой болно, энэ нь зөв
шийдэл болох юм байна гэж удирдлагууд зөвшөөрч, төсөл боловсруулах
шийдэлд хүрч байлаа.

Говь-Алтай аймаг, Алтайн хүдэр компани, Таяннуурын уурхай, 2011
он. Таян нуурын уурхайн ордын тогтоц нь төмрийн хүдрийн биетийн зүүн тал
нь тэр чигээрээ шохойн чулуу, баруун тал нь скарн гэдэг чулуун давхаргатай.
Уурхай нээгдээд 3-4 жил болсон байсан. Хөрсний овоолгыг шохойн чулуун
дээрээ асгадаг байсан юм. Геологийн материалтай танилцаад, олборлолтыг
хосолмол хэлбэрээр явуулах нь зөв шийдэл гэдэг шийдвэрийг гаргаж, компаний
удирдлага, Уул уурхайн хэлтэст санал тавьсны дараа шохойн чулууны
овоолгыг зүүн талд нь 1.8-2.5 км-т шинээр бий болгож, компанийн зардлыг маш
их хэмнэсэн, сайн ажил болсон юм даа.

130

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАМБЫН ГАЛСАНДОРЖ

Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул
уурхайн бодлого, зохицуулалтын газрын
дарга асан, Монгол Улсын Худалдааны

гавьяат ажилтан

Боржигин овогтой Дамбын Галсандорж нь Ховд аймгийн Дарви суманд
төрсөн.

Улаанбаатар хотын 10 жилийн 20 дугаар сургууль төгссөн. 1977 онд
Москвагийн Санхүүгийн дээд сургууль, 1984 онд ОХУ-ын Гадаад худалдааны
Академийг төгссөн.

Шотланд Улсын Данди хотын Технологийн Их сургуулийн Олон улсын уул
уурхайн бодлого, газрын тосны судалгааны Улаанбаатар хүрээлэнд “Монгол
Улсын зэсийн үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадвар” сэдэвт докторын
судалгааны ажлыг хийсэн. Улмаар уг судалгааны ажлыг үргэлжлүүлэн ШУТИС-
ийн Уул уурхайн сургууль дээр “Монгол Улсад зэсийн аж үйлдвэрийг уул уурхай-
металлургийн цогцолбороор нь хөгжүүлэх техник, технологийн судалгаа”
сэдвээр докторын ажлыг хамгаалсан. Санхүү, эдийн засагч, олон улсын
эдийн засгийн харилцааны эдийн засагч. МУ-ын уул уурхайн Зөвлөх инженер,
техникийн ухааны доктор /PhD/, олон улсын эдийн засаг судлалын профессор.

2004-2006 онд Төрийн өмчийн хорооны гишүүн, Монгол-Оросын хамтарсан
“Эрдэнэт Үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн удирдах зөвлөлийн
гишүүнээр ажилласан.

Ажиллаж ирсэн байдал, албан тушаалын талаарх мэдээлэл: Монгол
Улсын эдийн засгийн гадаад харилцаа, гадаад худалдаа болон уул уурхайн
салбарын хариуцлагатай албан тушаалд 40 гаруй жил ажилласан. Гадаадтай
эдийн засгийн талаар харилцах улсын хороо /ГЭЗХУХ/, Эдийн засгийн гадаад
харилцаа, хангамжийн яаманд мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар 1977-
1989 онд ажиллахдаа хуучнаар ЗСБНХУ-аас олгосон урт хугацааны хөрөнгө
оруулалтын зээлийг манай орны геологи, уул уурхайн салбарт үр өгөөжтэй
ашиглах, тухайлбал Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт Үйлдвэр болон Бор-
Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Шарын гол, Багануур зэрэг томоохон
уурхайг барьж байгуулах, уул уурхайн үйлдвэрийн төслийн хүчин чадлыг
эзэмших, боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч байсан.

131

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол Улсаас Чехословак болон Их Британи Улсад суугаа ЭСЯ-ны
худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр 1989-1993 онд, Эрдэнэт үйлдвэрийн Лондон
дахь Төлөөлөгчийн газрын даргаар 1993-2000 онд ажиллахдаа Чехословак
болон Их Британи улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын
хэлэлцээрүүдийг байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, эдгээр орнуудтай худалдааг
өргөтгөх, Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдений баяжмалыг барууны зах зээлд
борлуулах стратегийн худалдан авагч, хамтран ажиллагч банк, санхүүгийн
байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, экспортын дунд хугацааны зээлийн
санхүүжилтийг олж хэрэгжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн.

Үйлдвэр, худалдааны яамны Худалдааны бодлого, эдийн засгийн хамтын
ажиллагааны газрын дарга, мөн яамны Геологи, уул уурхайн бодлого,
зохицуулалтын газрын даргаар 2002-2006 онд ажиллахдаа Монгол Улсын
худалдааны бодлогыг ДХБ-аар хянуулах бэлтгэлийг хангах, Монголын
экспортлогчдыг Европын зах зээлд гаргах, АНУ-тай худалдаа, хөрөнгө
оруулалтын хэлэлцээр байгуулах, Монгол Улсын уул уурхайн салбарын
хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК болон
“Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны шинэ хэлэлцээрүүдийг
байгуулахад Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн, шинжээчдийн группийн
ахлагчаар идэвх санаачилгатай ажиллаж байжээ.

Монголросцветмет ХХК-ийн Ерөнхий Захирлын зөвлөх, экспортын
худалдааны газрын захирлаар 2007-2011 онд ажилладаа жонш болон төмрийн
баяжмалын экспортыг хариуцаж байв.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны
төслийн ахлах зөвлөхөөр 2015-2017 онд ажиллах хугацаанд Геологийн
салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, геологийн мэдээллийг цахим
хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах, гео-мэдээллийн сангийн үндэсний
хөтөлбөрийг боловсруулах, ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулгүй
байдлын журам боловсруулах, ашигт малтмалын орд газар, уурхай болон уул
уурхайн компаниудыг үнэлэх олон улсын аргачлалыг Монголд нэвтрүүлэх,
Геологийн төв лабораторт техникийн үнэлгээ хийх, өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлэх зэрэг техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй
ажиллаж ирсэн.

Монголын Экспортлогчдын холбооны тэргүүнээр 2016 оноос өнөөг
хүртэл ажиллаж олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тухайлбал УУХҮЯ-ны
захиалгаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах суурь судалгаа
хийх, Монгол Улсын Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах,
Жонш хөтөлбөрийг боловсруулахтай холбогдсон жоншны баяжмалыг гүн
боловсруулах суурь судалгааны ажил зэргийг гүйцэтгэсэн.

132

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Судалгаа-шинжилгээ ба бүтээлийн мэдээлэл:

• 2021 он, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа,
арилжааны системийн асуудлаар Беларус, Хятад, ОХУ, Вьетнам
болон Их Британи Улсын бараа түүхий эдийн болон алт, мөнгө ба өнгөт
металлын биржүүдийн сайн туршлагын судалгаа, УУХҮЯ

• 2019 он, Монгол Улсад хайлууp жоншны баяжмалыг гүн боловсруулах
үйлдвэр байгуулах боломж, техник, технологийн чиглэлийн судалгааны
ажил, УУХҮЯ

• 2018 он, Монгол Улсын хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийн
төсөл боловсруулах, түүнтэй холбоотой суурь судалгааны ажил, УУХҮЯ

• 2016 он, Монгол Улсад ашигт малтмалын орд, уул уурхайн төслийн
үнэлгээ, хийх олон улсын аргачлалыг Монголд хэрэглэх боломжийн
судалгааны ажил АМЭБСХАТөсөл

• 2016 он, Алтны салбарын хөгжлийн хөтөлбөр, хууль эрх зүйн орчин
боловсронгуй болгох судалгаа, УУЯ

• 2015 он, Монгол Улсад зэс хайлуулах, цэвэршүүлэх технологийг сонгох
шалгуур үзүүлэлтүүдийн талаарх санал, зөвлөмж, ШУТИС

• 2014 он, Монголын зэсийн үйлдвэрүүдийн үр ашиг, өрсөлдөх чадавхийг
дээшлүүлэх боломж, ШУТИС

• 2012 он, Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах
хэрэгцээ, шаардлага, боломж, ЭЗХЯам

• 2013 он, Монгол Улсын эрдсийн бүтээгдэхүүний экспорт, үйлдвэрлэлийн
хөгжлийн төлөв, Дэлхийн банк

• 2004 он, Монгол Улсын металлургийн салбарыг хөгжүүлэх мастер
төлөвлөгөө, ҮХЯ

• 1994-1999 он, “Mongolian Mineral Potential, Investment Opportunities”
англи хэл дээр ном, Лондон

• 1994 он, “Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил, хэтийн
төлөв” англи хэл дээр ном, Лондон

Шагнал, урамшуулал: Гадаад худалдааны салбарын тэргүүний
ажилтан, Тэргүүний уурхайчин цол, тэмдэг, "Алтан гадас одон",
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", ОХУ-ын “Найрамдлын
одон”-гоор тус тус шагнуулсан. Монгол Улсын экспортын худалдааны
салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж 2021 онд
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор
“Худалдааны гавьяат ажилтан” цол олгосон.

Ажиллах явцад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл, түүнийг даван
туулсан дурсамж: Монгол Улсын уул уурхайн салбарт олон жил ажиллаж
байсны дундаас тэр үеийн ҮХЯ-ны Худалдааны бодлого, эдийн засгийн хамтын
ажиллагааны газрын даргаар 2002-2004 онд, Геологи, уул уурхайн бодлого,
зохицуулалтын газрын даргаар 2004-2006 онд ажиллаж байсан тэр он жилүүд

133

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

маань санаанд тодхон үлджээ. Тэр үед Монгол орны Геологи, уул уурхай, хүнд
үйлдвэр, газрын тос, усны болон ураны салбарын бодлого, зохицуулалтын
ажил манай газрын чиг үүрэгт харьяалагдан миний шууд удирдлагын дор нийт
12 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр энэ ажлыг
салбарын чиг үүргийнхээ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 75 хүний
орон тоотойгоор ажиллаж байна. Мөн яамны харьяанд төрийн агентлагийн
статустай АМГТГ, бие даасан Үндэсний Геологийн Алба зэрэг байгууллагууд
ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн
салбар маань улам өргөжин тэлж байна.

Уул уурхайн салбарын энэ өргөн хүрээтэй ажлыг цөөн мэргэжилтнүүдийн
хүчээр боломжийн хэмжээнд гүйцэтгэж байснаа бодоход санаанд багтамгүй,
аргагүй л залуухан байжээ. Мөн тус яамны дэргэдэх Эрдэс Баялгийн Мэргэжлийн
Зөвлөлийн даргын ажилд томилогдон, хуралдааныг удирддаг байлаа. Үйлдвэр
худалдааны яаманд ажиллаж байх үед геологийн судалгаа, зураглал, эрэл
хайгуулын ажил эрчимтэй явагдаж, уул уурхайн томоохон төслүүдэд гадаадын
шууд хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн хууль эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг
байсан. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн зураглал, ерөнхий
эрэл, сэдэвчилсэн судалгааны ажлуудад зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр
өсөн нэмэгдсээр сүүлийн жилүүдэд жилд 23-25 тэрбум төгрөгийн төсөвтэй 50
орчим судалгааны ажил гүйцэтгэж байна. Уг ажилд зарцуулах улсын төсвийн
хөрөнгийн хэмжээ 2004 онд 1,6 тэрбум, 2005 онд 1,9 тэрбум, 2006 онд 2,1
тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэйгээр жилд дунджаар 40 гаруй төсөл хэрэгжүүлж
байсан нь бага зардлаар их хэмжээний ажил гүйцэтгэж байсныг харуулж
байна. Тухайн он жилүүдэд улсын төсвийн хөрөнгийн геологийн судалгааны
ажлаас гадна эрэл хайгуулын ажлыг гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө
оруулалтаар жилд 300 тэрбум орчим төгрөгийн ажлыг гүйцэтгэж байсан нь
улсын төсвийн судалгаанд зарцуулж байсан хөрөнгөнөөс 150 дахин их болж
байсан байна. Энэ үед Монгол Улс хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгөөрөө
дэлхийд тэргүүлэгч 10 улсын эгнээнд багтаж байсан.

Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байсан тэр хугацаанд Бороогийн
алтны үйлдвэр, “Алтандорнод Монгол” ХХК-ийн алтны уурхай, Төмөртийн
Овоогийн цайрын ордыг ашиглалтад оруулж, Оюутолгой, Гацуурт, Баян-Айраг,
Олон Овоотын ордын хайгуулын ажил хийгдэж байсан. Тэр үед буюу 2005 онд
алт олборлолт улсын хэмжээнд өнөө цагийн хамгийн өндөр үзүүлэлт болох
24,1 тоннд хүрсэн байдаг юм.

Мөн тэр үеэс Канад, Австрали, Их Британи, Өмнөд Солонгос болон
Япон зэрэг орнуудтай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах эхлэл
тавигдаж, Оюу толгойн ордыг ашиглах яриа хэлэлцээ эхэлсэн.

2022 оны 11 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашигт малтмалын
2556 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын 1711 тусгай
зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл 745 байгаа нь бидний ажиллаж байсан
2004-2006 он буюу сүүлийн 16 жилийн хугацаанд нийт тусгай зөвшөөрлийн

134

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

тоо 2,4 дахин буурсан бөгөөд үүний дотор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо
6,7 дахин буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1,7 дахин нэмэгдсэн
үзүүлэлттэй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтын тусгай
зөвшөөрлийн тооноос 2 дахин буурсан байгаа нь уурхайн ашиглалтын нөөцийг
бэлтгэж чадахгүй байдалтай, геологийн салбарыг түрүүлж хөгжүүлэх төрийн
бодлого алдагдаж эхлээд байна. Иймээс ойрын жилүүдэд эрэл хайгуул хийх
талбайнуудыг яаралтай сонгох, геологийн зураглалын төсвийг үр өгөөжтэй
ашиглах, үндэсний болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрэл хайгуулын
ажилд өргөнөөр татах, хайгуулын ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудал
тулгамдсан зорилт болоод байна.

Тэр үед гадаад орнуудын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг
харьцуулсан судалгаа хийж, 1997 оны ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах анхны төслийг боловсруулахад оролцож, тусгай зөвшөөрөл
эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө
оруулагчидтай харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахад чиглэсэн
зохицуулалтуудыг оруулж байсан. Гэвч 2006 онд тус салбарын сайд
өөрчлөгдөж мэргэжлийн бус “ноолуурчин” сайдтай болсноор хуулийн
үндсэн зарчим, үзэл баримтлалд зарчмын өөрчлөлт орж, уг хуульд
ашигт малтмалын ордуудыг “стратегийн ач холбогдол бүхий”, “түгээмэл
тархацтай” болон “ердийн” орд гэсэн олон улсын уул уурхайн практикт
байдаггүй нэр томьёо, ангиллыг оруулсанд гүнээ харамсдаг.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон
стратегийн ач холбогдол бүхий ордыг хувийн өмчит хуулийн этгээд ашиглавал
төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг
төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан тогтоох, улсын төсвийн
оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол
бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн
34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг
төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан “Орд ашиглах гэрээ”-р
тодорхойлохоор заасан нь орд газрыг ашигласнаас олох улсын төсвийн
орлого, төрийн оролцооны үр өгөөжийг бууруулсан олон зохицуулалтыг манай
улс төрчид барууны улс орнуудын лоббигоор Ашигт малтмалын тухай хуульд
оруулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд 2009 онд
байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгой төслийн ил уурхай ба
далд уурхайг бүтээн байгуулах, үйл ажиллагааг явуулахтай холбогдуулан
олон тооны татварыг тогтворжуулах, хөнгөлөлт чөлөөлөлт олгох
зэрэг асуудлыг зохицуулсан боловч уг төслийн үйлдвэрлэл, техникийн
асуудал, тухайлбал ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны
зохицуулалт хэт ерөнхий, мөн хөрөнгө оруулагчдад ил давуу байдал
олгосон, тэдгээрийн хүлээх үүрэг хариуцлагын зохицуулалт тусгагдаагүй,
төслийн үр өгөөжийг бууруулсан олон заалтууд тусгагджээ. Тухайлбал,
Оюутолгойн бүлэг ордуудын эрэл хайгуулыг хэрхэн хийж дуусгах, зэс

135

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ба алтны нөөц баялгийг яаж бүрэн дүүрэн ашиглах, ил ба далд уурхайн
үйлдвэрлэлийг хэрхэн тогтвортой урт хугацаанд өндөр өгөөжтэй явуулах,
ТЭЗҮ болон техникийн тайланд тусгагдсан үйлдвэрлэл, эдийн засгийн
үзүүлэлтүүдийг ханган биелүүлэх, баяжуулах үйлдвэрээс хаягдлын аж
ахуйд хуримтлагдсан эрдсүүд болон ядуу агуулгатай исэлдсэн хүдрийн
овоолгыг ашиглан үйлдвэрлэлийн барьж байгуулах, нөхөн сэргээлт,
хаалтын менежментийг ашиглахаас эхлэх зэрэг асуудал зохицуулагдаагүй
байна.

Олон улсын уул уурхайн салбарын туршлагаас харахад “Рио Тинто” компани
Африкийн болон бусад орнуудад хувьцааг нь эзэмшиж байгаа томоохон алтны
ба бусад төрлийн ашигт малтмалын орд газрыг ашиглахдаа тухайн орны
Засгийн газарт уг компаний хувьцааны 15-20 хувийг үнэ төлбөргүй өгөхөөр
хэлэлцээр байгуулсан байдаг. Хөрөнгө оруулагч Рио Тинто компани Оюутолгой
төсөлд өнөө хүртэл гарсан Монголын талд ноогдох 34 хувийн хувьцаанд ноогдох
зээлийн өрийг хүчингүй болгож, Хувь нийлүүлэгчийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт
оруулж, хэрэгжилтийг хангасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрөөс
стратегийн ордын хувьцааг эзэмших зорилгоор баялгийг эзэмшигч улсын
хувьд төрөөс хөрөнгө оруулах заалтыг хүчингүй болгох, стратегийн орд газрын
тодорхой хувьцааг төр үнэ төлбөргүй авах заалтыг нэмж тусгах, энэ талаар
хөрөнгө оруулагч компанитай хэлэлцэн тохиролцож, орд газрыг ашиглах гэрээг
байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.

Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаарх
Таны бодол, санал, дүгнэлт: Манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол
тулгуур болсон уул уурхайн салбар 100 жилийн түүхэн ойгоо удахгүй тэмдэглэх
чухал цаг мөчид ирээд байна. Энэ зуун жилийн хугацаанд уул уурхайн салбар
ихээхэн ололт, амжилттай ажилласны ачаар тус салбар өнөөдөр дотоодын
нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын
93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж, эдийн
засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаад салбарын хамт олон, геологичид,
уурхайчдад гүнээ талархдаг.

Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн геологи-хайгуулын ажлын үр дүнд 69.4
сая тн. зэс, 33 тэрбум тн. нүүрс, 1.7 тэрбум тн. төмөр, 1586 тн. алт, 1.5 сая
тн. молибдени, 0.5 сая тн. гянтболд, 30.2 сая тн. хайлуур жонш, 386.7 сая
тн. газрын тос, 156.6 мянган тн. уран, 14.5 сая тн. газрын ховор элементийн
геологийн нөөцийг илрүүлэн эрдсийн санд бүртгэжээ. Хэдийгээр ордуудын
нөөц, баялаг тогтоогдож бүртгэгдэж байгаа боловч тэдгээрийг ашиглах явцад
нөөцийн балансын хөдөлгөөн тэр бүр хийгдэхгүй байгаа тул ашигт малтмалын
төрөл бүрээр нэгдсэн тооллого явуулах шаардлагатай байна.

Цаашид геологийн судалгааны ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй,
бүсчлэн дэс дараалалтай, гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан

136

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгаанд чиглүүлэх, судалгааны ажил
явуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Стратегийн ордын хувьд Оюутолгой төслийн 34 хувийг Монголын Засгийн
газар эзэмшдэгийн хувьд Оюутолгойн ил уурхай болон далд уурхайн бүтээн
байгуулалтын төсөл дээр төлөөллөө хувь эзэмшигчийн хувиар ажиллуулах
шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын төлөөлөгч тухайн
бүтээн байгуулалт өрнөж байгаа газар дээр нь ажиллаж, үйлдвэрлэл, бүтээн
байгуулалт дээр хяналтаа тавих, ингэснээр цаашид аливаа маргаан гарахаас
сэргийлэх боломж бүрдэх болов уу.

Австрали, Чили, Канад болон Индонез зэрэг улсад уул уурхайтай
холбоотой аливаа яриа хэлэлцээг салбарын сайд нь нэг цонхны
бодлогоор хариуцаж байгаа нь төслийн хэрэгжилт, хяналт сайжирч, илүү
үр өгөөжтэй ажилладаг сайн туршлага байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн уул уурхайн салбарын хууль эрх
зүйн орчин боловсронгуй болж, орд газрыг ашиглах хамтын ажиллагааны
шинэ хэлбэр эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн уул уурхайн салбарын хөгжлөөр
тэргүүлэгч орнууд болох Чили болон Индонез улс уул уурхайн тухай хуулиуддаа
нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн батлан хэрэгжүүлж байна. Эдгээр орнууд
уул уурхайн төсөлд “Орд газрыг ашиглах хэлэлцээр” байгуулж, түүний
хүрээнд татварын тогтворжуулалт, хөнгөлөлт, чөлөөлөлт олгохгүй байгаа бөгөөд
орд газрын эзэмшигч тухайн орны Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын
хооронд байгуулах хэлэлцээр байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа
явуулж байна. Энэ сайн туршлагыг судлан хэрэгжүүлэх нь манай орны уул
уурхайн салбарт онцгой ач холбогдолтой байна.

Нөгөөтэйгүүр эрдсийн бүтээгдэхүүний арилжааг ил тод, нээлттэй хийх,
шударга өрсөлдөөний зарчмаар явуулах, ойрын хугацаанд уул уурхайн
бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн
бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулж байх
асуудлыг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна.

137

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЖИГЖИДИЙН ГАНБОЛД

Монгол Улсын Гавьяат уурхайчин,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа
“Шижир-Алт” алтны үйлдвэрийн Драг

хэсгийн дарга

Боржигон овгийн Жигжид Ганболд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн модон
заводад төрсөн.

1967-1975 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 8 жилийн
дунд сургууль, 1975 -1979 онд Дархан хотын Политехникумын уул уурхайн
баяжуулалтын ангид суралцаж, уул уурхайн баяжуулалтын техникч мэргэжлээр
төгссөн.

Анх ажил хөдөлмөрийн гараагаа 1979 онд “Монголросцветмет” ТӨҮГ-
ын харьяа Толгойтын алтны үйлдвэрт 4-р зэрэгтэй драгийн дээд машинчаар
эхэлж, улмаар 1990 онд хуучнаар ЗХУ-д 6 сарын хугацаагаар драгийн драгёрын
курсэд сурч мэргэжил дээшлүүлж ирээд 1994-2002 онд Толгойтын алтны
үйлдвэр татан буугдах хүртэл драгийн техникийн удирдагчаар, 2003-2013 онд
Заамарын алтны уурхайд драгийн машинч, 2014-2018 онд “Алтан дорнод –
Эко Заамар” компанид драгийн дарга, 2020 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-
ын харьяа “Шижир Алт” алтны үйлдвэрт драг хэсгийн даргаар, уул уурхайн
салбарт нийтдээ 40 жил, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Ажиллах
хугацаандаа өөрийн мэргэжлээр драг 250 ДС-ийн хөвөгч фабриктаа 30 гаруй
шавь дагалдуулж сургасан ба Монгол Улсад анх драг оруулж ирэн угсрах ажлыг
хийж гүйцэтгэсэн, мөн Толгойтын алтны үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход
тэнд ажиллаж байсан 2 ширхэг драгийг нүүлгэн шилжүүлж бүтээн босгох нөр
их ажилд бригад хамт олонтойгоо гар бие оролцож одоог хүртэл амжилттай
ажиллаж байна. Ажиллаж байсан үйлдвэрүүддээ драгт ажиллагсдын
хөдөлмөр зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж
баталгаажуулан мөрдүүлж ажиллаж байсан нь өнөөдөр Монгол Улсад жишиг
болсон.

1986 онд Үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 1993 онд УУХҮЯ-ны
“Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 2011 онд Уул уурхайн салбарын 90
жилийн ойн “Хүндэт медаль”, 2016 онд “Алтангадас” одон, 2018 онд
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2021 онд Монгол Улсын
“Гавьяат уурхайчин” цолоор шагнагдсан.

138

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Манай алтны салбарт ирээдүй их байгаа тул геологи, хайгуулын ажлыг
эрчимжүүлж олборлолт явуулах, техник, технологийг шинэчлэх нь зүйтэй
санагддаг, мөн драгаар олборлолт явуулахад шаардлагатай зарим сэлбэг
хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Манай хамт олон
ОХУ-д үйлдвэрлэсэн хуучин роликуудын гадна цамцанд труба орлуулж гагнах,
бочкины листүүдийг давхарлахгүй элэгдсэн хэсгийг зүсэж хуучин листний
элэгдэл багатай хэсгийг орлуулж гагнаж байна. Шанага холбох палецны
элэгдэлтэй ховилд УОНИ-Ф5 электродоор гагнаж 4 дэх жилдээ амжилттай
ашиглаж байна. Эдгээрийг нөөц бололцоогоо ашиглаж засварлаж хийснээр
сэлбэг материалын зардлыг маш ихээр хэмнэж байгаа болно.

Залуу үедээ захиж хэлэхэд ажлыг гүйцэтгэхдээ залхууралгүй, үнэнчээр,
засвар үйлчилгээг цаг тухайд нь, чанартай хийж байх нь ажлын бүтээмжид
их нөлөөлдөг шүү. Ажлыг цагт нь хийгээгүй ажилтандаа дахин тийм явдал
гаргахааргүй болтол ойлгуулах хэрэгтэй байдаг юм.

Нэг удаа шинэ ажилтандаа насосны холхивчийг хуучин маслод чанаж
халаагаад 20 минутын дараа аваад ир гэж үүрэг өгсөн. Гэтэл тэр ажилчин
мартаад ирсэнгүй. Бид очиж холхивчийг аваад насосандаа тавьчихаад хэлэлгүй
нуучихав. Тэр залуу холхивчоо хайгаад олсонгүй, дараа нь нөгөө холхивчоо
хайлаад алга болсон байна гэж биднийг инээлгэж байсан. Ингэж ажлын
байрандаа ажлаа хянаад, гал тохируулж халаахыг ойлгуулж өгсөндөө. Энэ мэт
хөгжилтэй явдлууд их тохиолдсондоо.
Та бүхэндээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн

баярын мэнд хүргэе.

139

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

САНЖААГИЙН ГАНЖУУРЖАВ

Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавъяат ажилтан

Цоохорууд овгийн С.Ганжууржав 16-р жарны гахай жилийн шинийн тавны
өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг “Улаан толгойн хур ” гэдэг газар
төржээ.

1955-1959 онд Наран сумын бага сургууль, 1965 онд Сүхбаатар аймгийн
1-р арван жилийн сургууль, 1965-1971 онд ОХУ-ын Екатеринбург хотын
Б.Н.Ельциний нэрэмжит Уралын техникийн дээд (УПИ)-ийг инженер-
технологич мэргэжлээр төгссөн.

Ажил амьдралын гараагаа Төмрийн заводаас эхэлж, Хөнгөн, хүнсний
үйлдвэрийн Яам, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам, Сайд нарын Зөвлөлийн
дэргэдэх Металлын комиссын Гангийн үйлдвэрийн дарга, Зохион бүтээх
товчооны орлогч даргаар ажиллаж байсан.

С.Ганжууржав НҮБ-ын шугамаар Украйн Улсын Запорожье хотод олон
улсын металургичдын дээд дамжааг дүүргэж, Монгол Улсад анхны металлургийн
үйлдвэр байгууллах ажлыг 1970-аад оноос санаачлан Дархан хотод ажил хэрэг
болгосон. С.Ганжууржав уг үйлдвэрийн ерөнхий захиралаар 1990-1995 онд,
захиралын зөвлөхөөр 2004-2009 онд ажиллажээ.

С.Ганжууржавын хөдөлмөр бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлж,
“Алтангадас одон”, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол” тэмдэг, Ардын
хувьсгалын ойн медалиуд, “Найрамдлын Дархан тэмдэг”-ээр тус тус шагнаж,
Дархан-Уул аймгийн хүндэт дэвтэрт бичиж, Дархан-Уул аймгийн Иргэдийн
хурлын төлөөлөгчөөр 1990-1992 онд, МАН-ын 27-р их хуралд төлөөлөгчөөр тус
тус сонгогдож байсан.

С.Ганжууржав нь ОХУ, Югослав /Хорват/ Финланд, Узбек, Япон, Хятад,
Энэтхэг, Чех, Герман, Англи, Польш, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах
улсуудын металлургийн үйлдвэрийн тэргүүний техник, технологийг харьцуулан
судалж, Дарханы металлургийн үйлдвэрийн техник, технологийн шийдлийг
оновчтой хэрэгжүүлсэн.

140

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

С.Ганжууржав нь ажиллах хугацаандаа “Дарханы металургийн
үйлдвэрийн 15 жилийн зурагт цомог”, ”Монголд гангийн эрэлд” дурсамж,
дурдатгалын ном, өөрийн багш З.Шагдарсүрэнтэй хамтарч “Үеэл хоёр
хайрхандаа сүсэглэж мөргөм үү” ном, их дээд сургуульд элсэгчдэд зориулж
“Химийн бодлогын хураамж” зэрэг ном бүтээлийг туурвиж олны хүртээл
болголоо.

Дархан Металлургийн үйлдвэр барьж, байгуулсан талаархи зарим

дурсамж. Би Монгол Улсад Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр, хар

металлургийн үйлдвэр байгуулах талаар 1970-аад оноос эхлэн ажиллаж байна.

1980-аад онд Үнэн сонинд “Металлын бага үйлдвэр” гэдэг булан нээлгэн

Монгол Улсад металлургийн үйлдвэр байгуулах сонирхолтой мэргэжлийн

хүмүүсийн санал сэтгэгдлийг нийтлүүлдэг байсан юм. 1988 онд “Зэсийн

үйлдвэрийн ашиг их” гэдэг өгүүлэл бичиж нийтлүүлэн тухайн оны Тэргүүн

бичлэгийн шагналыг хүртэж байлаа.

Өөрийн ажиллах хугацаандаа төр засгийн шийдвэрээр, Гангийн жижгэвтэр
үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулалцан даргаар нь ажиллаж, тухайн
үедээ олдоц багатай байсан, хөдөө аж ахуйн тракторын гинж, уур, нүдүүр,
пийшингийн ширэм зэргийг үйлдвэрлэн улс ардын аж ахуйн хэрэгцээнд
нийлүүлэн хангаж байлаа.

Би өөрийн санаачилгаар Монгол Улсад металлургийн үйлдвэр байгуулах
талаар санал, тайлбар, үндэслэл боловсруулж, тухайн үеийн Намын Төв Хороо
Сайд нарын Зөвлөлд удирдлагаараа дамжуулан хүргүүлж зохих шийдвэрийг
гаргуулж байлаа. 1980 онд Намын төв хорооны улс төрийн товчооны 295-р
тогтоол гарсан юм. Уг тогтоолоор мэргэжилтний группыг гадаад оронд ижил
төстэй үйлдвэр үзэж, өөрийн оронд тийм үйлдвэр барьж байгуулах тооцоо,
судалгаа, саналаа боловсруулж танилцуулах үүрэг олгогдож байлаа.

Социализмын үед эцсийн шийдвэрийг Монгол Ардын Хувьсгалт Намын
Төв Хороо гаргадаг, жинхэнэ хүнд суртлын гол цөм байлаа. Сайд нарын зөвлөл
бидний тавьж боловсруулсан асуудлыг дээш нь Намын төв хороонд оруулсан
боловч, заавал ЗСБНХУ-ын Хар төмөрлөгийн яамны саналыг авч ирэх үүрэг
өгөгдөв.

Би тухайн үеийн сайд У.Мавлетийн хамт тухайн үеийн ЗСБНХУ-ын Хар
төмөрлөгийн яамны сайдтай уулзаж, үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаагаа
илэрхийлэв. Тэрээр бидний хувьд татгалзахгүй гэв. Гэтэл дахин Намын Төв
хорооноос ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлөөс зөвшөөрөл авч ир гэлээ. Би
тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэнтэй хамт ЗСБНХУ-
ын Гадаадын эдийн засгийн талаар харилцах, улсын хороон дээр уулзалт
зохион байгуулж, зохих зөвшөөрөл хүслээ. Тэд танай хүн ам чинь өсч, хүнс
чинь хүрэлцээ муутай байгааг анхаараарай. Өөрсдөө л шийдэх асуудал гэв.
Ингээд асуудлаа Намын төв хороонд оруулаад байтал ЗСБНХУ-ын Коммунист
Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга К.Долгих ирээд манай улсын Төв

141

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хороо, Сайд нарын зөвлөл, яамдын сайд зэрэг бүхий л том албан тушаалтны
эрх мэдэлтнийг цуглуулж хуралдаад “Танай улс Японоор Хар металлургийн
үйлдвэр бариулах гэдэг асуудлаа бүр мөсөн зогсоо” гэж 1987 оны 11-р сарын
сүүлчээр үүрэгддэг юм байна.

Энэ дагуу үйлдвэр барих асуудлыг бүр мөсөн хориглож, харин миний бие
хэрэгтэн болж, ажлаасаа гарахад хүрч билээ. Нөхцөл байдал 1988 он болоход
арай өөр болж байлаа. Монголын радиогийн сурвалжлагч н.Лхагваатай
хамтарч “Монгол ган” гэдэг цуврал нэвтрүүлэг /7 дугаар/-ийг орон даяар
явуулсны үр дүнд Намын төв хорооноос металлургийн үйлдвэр барих асуудлыг
эргэн судлахыг зөвшөөрснөөр дахин Японы талтай яриа хэлцэл хийж, улмаар
1990 онд МАХН-ын Улс төрийн товчооны тогтоол гарч, Дарханы металлургийн
үйлдвэр баригдах асуудлыг шийдвэрлэсэн юм. Сонирхуулж дурсахад, МАХН-
ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх металлургийн энэ
асуудлыг өдий олон жил яагаад шийдээгүй юм бэ, хэн энд буруутай юм бэ,
нэрийг нь хэлээд өг, би анх удаа сонсож байна хэмээн бухимдахад тэнд байсан
Д.Моломжамц, Б.Дэжид, Т.Рагчаа нар суудлаа засч, арагшаа ухарч байсан юм
даа.

Дарханы металлургийн энэ үйлдвэрийг барьж байгуулах үед дэлгүүрийн
лангуунд зөвхөн бор давснаас өөр зүйл байгаагүй бөгөөд Засгийн газраас
эргэлтийн хөрөнгө огт өгөөгүйн гадна үйлдвэрийг консервацид тавих асуудал
яригдаж байлаа. Энэ үед бид үйлдвэрээ барих чин хүсэлтэй байсан учир
эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх гэж “Хоршоо”, “Даатгал”, ХОТШ банкуудаас зээл
авч, оросын барилгын Совинвест компанийг барилгын угсралтад оруулснаар
ийм том хүнд үйлдвэрийг 3 жилд барьж ашиглалтанд оруулж чадсанаараа
бахархдаг юм.

Гэтэл бидний ажил зарим нэгэн хуучинсаг атаархуу хүмүүст огт таалагдаагүй
учир Япон мэргэжилтэнийг хөөсөн хэргээр дахиад ажлаас халагдахад хүрсэн
юм.

Хэрэв намайг тухайн үед ажлаас халаагүй бол бид өдийд жинхэнэ “Монгол
ган” цогцолборыг барчихсан, уул уурхайн металлург, машины үйлдвэрийн
томоохон иж бүрэн байгууламжтай, 25000 хүний ажлын байр бий болгох
боломж байсан юм даа. Манай Дарханы төмрийн хүдрийн ордууд төмрийн
өндөр агууламжтай учир хэд, хэдэн хувилбараар хүдэр боловсруулах арга
байдаг тул эхний ээлжинд нүүрсээр ангижруулах, Японы “Кобе стийл”
үйлдвэрийн “Мидрекс” процессыг судлах хэрэгтэй. Харин хэзээд ч зууны
хоцрогдол домен зуухны хувилбарыг хэрхэвч сонгож болохгүй гэдгийг
ахмад инженерийн хувьд залуустаа захих байна. Бид удахгүй жинхэнэ
“Монгол ган” цогцолбортой болно гэдэгт итгэж явдаг шүү.

142

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧИМИДДОРЖИЙН ГАНЗОРИГ

(2000-2004 онд Үйлдвэр, худалдааны
сайдаар ажиллаж байсан)

Чимиддоржийн Ганзориг 1958 онд Архангай аймагт төрсөн. 1975 онд
Архангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ОХУ-ын Донецкийн
Их сургуулийг Математик-эдийн засагч (кибернетик), 1998 онд Австралийн
Үндэсний их сургуулийг Хөгжлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2000 онд
Австралийн Үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

1981-1986 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Математикийн хүрээлэн,
1986-1990 онд Улсын төлөвлөгөөний комисс, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын
хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1990-1991 онд Нийгэм-эдийн засгийн
улсын хороо, Үндэсний хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн, ерөнхий эксперт,
1991-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 1992-1996 онд
Үндэсний хөгжлийн газарт Ерөнхий захирлын орлогч, ерөнхий захирал, 1996-
1997 онд Гадаад харилцааны яамны Нэгдсэн бодлогын газарт орлогч даргаар,
2000-2004 онд Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.

“Уул уурхайн салбарын ойрын жилүүдэд баримтлах Үндсэн чиглэл”-
ийг батлуулж, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн экспортын чиг
баримжаатай үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах
зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. 

Нөөц нь тогтоогдсон орд газруудыг ашиглах, уул уурхайн үйлдвэрүүдийг
бүсчилсэн байдлаар хөгжүүлэх асуудлыг бодлогын баримт бичигт тусгаж
хэрэгжүүлснээр урт хугацаанд дэд бүтцээс шалтгаалан ашиглалтад орж
чадахгүй байсан орд газруудыг үйлдвэрлэлийн аргаар эзэмшихэд чухал
үүрэг гүйцэтгэсэн. Мөн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийг
хөгжүүлэх төлөвлөгөө, металлургийн ерөнхий төлөвлөгөө, Газрын тосны талаар
баримтлах үндсэн чиглэл зэргийг боловсруулж батлуулсан.

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралаар 2007-2013 онд ажиллаж
байсан.

143

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

СУРАХЫН ГАНХУЯГ

Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар, ахмад уурхайчин

Миний бие 1954 онд Булган аймгийн төвд төрсөн. 1968 онд ерөнхий
боловсролын дунд сургууль төгсөөд, 1972 онд ОХУ-ын Кемерево мужийн
Киселёвск хотын уул уурхайн ТМС-ийг далд уурхайн өрөмдөгч, нэвтрэгч
мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Дархан-Уул аймгийн Техникийн дээд сургуулийн
эчнээ ангийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн.

ТЭХГУУЯ-ны томилолтоор 1972 онд Бэрхийн уурхайд очиж, нэвтрэлтийн
бригадын ахлагч н.Сэсээр гэдэг хүний бригадад дагалдангаар орж ажиллахад
уулын цехийн мастераар Н.Пунцагдаш, н.Базаргарьд, Д.Чулуунбат, н.Бат-Очир
нарын шижигнэсэн залуучууд ажиллаж байв. Ахмад уурхайчин О.Жадамба,
Ж.Довдон, Я.Төмөрчөдөр нартай хамт, ачих машинаар штерекээс жонш ачиж,
зам тавьж, тэсэлгээ, өрөмдлөг хийж, бэхэлгээ тавьж, уурхайчин болох замаа
эхлүүлж байлаа. Эрдэм сурах, мэргэжил эзэмших нь хүний алтан шар замын
эхлэл болж, сурснаа үйлдвэрлэлд хүч сорин хэрэгжүүлэх нь ажил амьдралын
утга гэж цаг ямагт санан дурсаж явдаг ахмад уурхайчдын нэг нь би юм.

н.Сэсээр багшийгаа дагаж малтагчаар ажиллаж байхад 5 кг-ын хүрз
бариад уурхайн гүнд ажиллахад яггүй хүнд байлаа. Нэгэнт зорьсон хүсэл,
уурхайн анхны цагаан толгой учир, хийх ёстой чухал ажил гэдгийг аяндаа
ойлгосон. Төдөлгүй, хоёр гарын алга цэврүүтэж, хүрзний иш барих аргагүй
болж байв. Багшийгаа харахад гайхмаар, 20 тэргэнцэр хүдрийг хэдийнээ ачаад
байгаа мөртлөө ядарч, тамирдсан шинжгүй гялалзаж байдаг сан. Би тэр өдрөө
байтугай, тэр сардаа яаж ч ачиж чаддаггүй байсан. Ингэж н.Сэсээр багш маань
ажлын дөртэй болгох эхийг тавьж өгсөнд баярлаж явдаг.

Бэрхийн уурхайгаас “Монголросцветмет” нэгдлийн захиргааны шийдвэрээр
Бор-Өндөрийн уурхайд 1982 оны 6 дугаар сард томилогдон ирж, баяжуулах
фабрикийн шавыг тавилцаж, далд уурхайн анхны босоо амыг барилцсан.

Өөрийн санаачилгаар, үйлдвэрийнхээ уулын цехэд монгол, орос 16 хүний
бүрэлдэхүүнтэй интернационалч бригад анх байгуулж, халуун ам бүл болж
ажиллаж байсан оросын мэргэжилтэн н.Радюкин, н.Востанбаев, н.Третьяков,

144

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

н.Ворьпай нарынхаа өгөөж баялаг туршлагаас өөрөө ч, нөхөд маань ч суралцаж
байсан нь санаанд тодхон байна. Манай бригад сар, улирал, жил, 5 жилийн
төлөвлөгөөг 105-112 хувиар давуулан биелүүлж, хөдөлмөрийн амжилт гарган,
Яамны аварга бригадаар 2 жил дараалан шалгарч дурсгалын зүйл, мөнгөн
шагналаар шагнагдаж байлаа.

Миний шавь болох О.Жамбалдорж, н.Баянмөнх, Б.Дорж, Н.Бат-Эрдэнэ,
Ш.Загдхорол, Г.Пүрэвсүрэн, бригадын дарга С.Энхтөр нар нэр төртэй ажиллаж
байсан. Би БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, төрийн эрх
барилцаж явлаа.

Энэхүү дурсамжаа бичихдээ, “Монголросцветмет” нэгдэл бол миний ажил
амьдралын утга учир гэсэн сэтгэлийн үгээ илэрхийлэхийг зорьсон билээ. Олон
жил уул уурхайн салбарт ажилласан хүний хувьд, уул уурхайн бүтээгдэхүүнийг
түүхий биш хагас болон бүтэн боловсруулж, гадагшаа гаргавал үнэ нь өсөх
бөгөөд эдийн засгийн ашиг олох боломжтой. Байгаль орчноо хамгаалж,
нөхөн сэргээх ажлыг сайжруулж, чанаржуулах шаардлагатай гэж үздэг, залуу
хойч үедээ захихад уул уурхайн хөдөлмөрийг хүнд гэж үзэлгүй, эх орныхоо
хөгжлийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллахыг захиж байна. Надад Монгол Улсын
Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо медаль, Сүхбаатарын одонг 32 насанд
маань гардуулж, миний ажлын амжилтыг үнэлүүлсэн “Монголросцветмет”
нэгдлийн тухайн үеийн удирдлага ерөнхий захирал Ларов Ю.В., нэгдүгээр
орлогч дарга Ш.Отгонбилэг, эдийн засгийн хэлтсийн дарга Ж.Дашдорж, орлогч
дарга Ж.Дамба, ҮЭ-ийн төв зөвлөлийн зохион байгуулагч Д.Шаарийбуу нар
баяр жаргалыг маань хуваалцаж байлаа.

Туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил үйлсээ эргэн дурсахад таатай байна.

Та бүхэнд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн
баярын мэнд хүргэе.

145

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЦЭДЭНГИЙН ГАРАМЖАВ

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Монполимет группийн зөвлөх

Боржигон овогт Цэдэнгийн Гарамжав нь Улаанбаатар хотод төрсөн. 1969
онд Улаанбаатар хотын IV бага сургууль, 1975 онд Баатар хот Москвагийн
нэрэмжит 33 дугаар сургууль, 1981 онд МУИС-ийн Геологи, уул уурхайн
сургуулийг инженер, геологич-гидрогеологич мэргэжлээр дүүргэсэн. 1984
онд ЗХУ-ын Москва хотын Их сургуулийн уул уурхайн факультетад инженер
геологич, хөрс судлаач мэргэжлээр мэргэшиж, 1994 онд Итали Улсын Ром
хотноо Олон улсын ашигт малтмалын гэрээ эрх зүйн мэргэжилтний сургалтыг
төгссөн.

Тэрбээр 1983 онд Барилгын зургийн институтэд инженерээр ажлын гараагаа
эхэлсэн бөгөөд 1992 он хүртэл Геологийн товчоонд инженер, ахлах инженер,
лабораторийн эрхлэгч, Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний
ажилтнаар ажиллаж, залуу боловсон хүчний хувьд ажил хөдөлмөрийн арвин
туршлага хуримтлуулжээ. Улмаар 1992 онд итгэл хүлээлгэсэн нөхдийн хамт
Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, 2012 он хүртэл ерөнхий захирлаар
ажиллаж байсан юм.

Ц.Гарамжав 2012 оны 2-9 дүгээр сард Эрдэс баялаг, эрчим хүчний дэд
сайдаар, мөн 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон
дөрвөн жилийн хугацаанд идэвх санаачилга, үр бүтээлтэйгээр ажилласан.
2016-2018 онд тэрбээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан.

Ц.Гарамжав нь өөрийн байгуулсан Монполимет компаний үйл ажиллагааг
30 жилийн турш тасралтгүй хөгжүүлж, найман салбар компанитай Монполимет
групп болтол нь өргөжүүлэн, олон мянган хүний ажлын байр болон нийгмийн
баталгааг хангаж, эх орондоо анхдагч бүтээн байгуулалт, шинэ туршлагуудыг
нэвтрүүлсэн баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, Монголын уул уурхайн
салбарын хамгийн анхны, үндэсний хөрөнгө оруулалттай, хувийн хэвшлийн
компанийн удирдагчдын нэг юм.

146

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тус групп нийгмийн хариуцлагаа биелүүлэх, ажилчдынхаа нийгмийн
асуудлыг шийдвэрлэх зэрэгт байнга анхаарал хандуулж, бодитой шийдвэр
гаргаж байдаг нь үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын бий болгосон соёл юм.

Тэрбээр хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэн хөгжүүлэхэд анхаарч
нөхөн сэргээлтийн шинэ ололт туршлагыг анхлан нэвтрүүлэн, бусад уул
уурхайн компаниудыг уриалан дуудаж, үлгэрлэн дагуулж, байгаль орчны нөхөн
сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг гадаад, дотоодын мэргэжилтнүүд, төрийн
болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон удаа санаачлан зохион
байгуулсан.

Олборлолт явуулсан талбайгаа байгалийн унаган төрхөд нь оруулахын
сацуу өмнө байснаас нь ч илүү болгон нөхөн сэргээж болдгийг Монполимет
Группийн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн алба батлан харуулж байна.
Олборлолт явуулсан талбайдаа 16 га талбай бүхий цэнгэг уст “Тосон нуур”-ыг
хүний гараар бүтээж, улсынхаа гадаргын усны нөөцөд албан ёсоор бүртгүүлсэн.
Мод үржүүлгийн газар байгуулж 300 мянга гаруй мод тарьж, ургуулан, био
нүүрсэн бортогыг нөхөн сэргээлтэд нэвтрүүлж, хангай, говьд төрөл бүрийн
ойн төглийг байгуулан, бэлчээрийн голлох ургамлуудыг тариалж, Монгол орны
ховор, нэн ховор ургамлуудыг тарималжуулж, жимс, жимсгэнийн мод, бутны
төгөлүүдийг бий болгосон.

Ц.Гарамжав эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах
5 томоохон үйлдвэрийг барьж байгуулсны нэг нь жилдээ 1 сая тн. хүртэлх
цемент үйлдвэрлэх чадалтай “Монцемент” үйлдвэр билээ. Дорнын говьд
импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийслэлээс орон нутгийг
зорих мэргэжилтнүүдийн урсгалыг бий болгох, орон нутгийн иргэдийг ажлын
байраар хангах, тухайн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг олон талт ач
холбогдолтой, стратегийн чухал бүтээн байгуулалтыг хийсэн.

Монгол Улс өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн
эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжихэд түүний санаачилсан энэхүү
үндэсний үйлдвэрлэл маш чухал алхам болсоор байна.

Гэхдээ тэд 30 жилийн турш шулуун дардан замаар давхисаар энэ амжилтад
хүрчихээгүй юм. Итгэж явсан түншдээ хууртагдах, төр засгийн тодорхойгүй
шийдвэрүүд, хууль эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, улс төрийн агуулгатай
гүтгэлэг, доромжлол зэрэг шударга бус зүйлстэй нүүр туулж, үнэн зарчим, үнэт
зүйл, зөв сэтгэлээрээ тэр бүх бэрхшээл, хүндрэлийг даван туулж энэ хүрсэн
юм.

Ц.Гарамжав нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Монгол Улсын Их
Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
даргаар ажиллаж байсан туршлагатай эмэгтэй улс төрчдийн нэг юм.

Ц.Гарамжав Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар богинохон хугацаанд
боловч эрчимтэй ажилласан. Тухайлбал ХБНГУ-д хийсэн төрийн дээд
хэмжээний айлчлалын үеэр тэргүүний технологи бүхий хүнд үйлдвэрийн
салбарыг хөгжүүлэх таван санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь зөвхөн

147

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

салбартаа бус Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн амьдралд нэн тустай
төслүүд бөгөөд эхнээсээ биеллээ олж хэрэгжээд явж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойргийн иргэд сонгогчид
Ц.Гарамжавт итгэл хүлээлгэж, тэрээр 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын
гишүүнээр сонгогдон ажилласан. Ингэхдээ тэрбээр монгол төрийн шударга
түшээгийн үүргийг нэр төртэй, өндөр хариуцлагатайгаар биелүүлсэн. Тэрбээр
Монгол Улсын нийгэм, эдийн засаг болон ард иргэдийн амьдралд тулгамдаад
байсан зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс долоон хуулийн төсөл санаачилж,
УИХ-д өргөн мэдүүлсэн 17 хуулийн төслийн санал, дүгнэлт боловсруулах
Ажлын хэсэгт ажилласан.

Ц.Гарамжавын мэргэжлийн ур чадвар, улс эх орондоо болон олон нийтийн
тусын тулд зориулсан үнэн сэтгэл, итгэл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн
2003 онд Монгол Улсын Тэргүүний уурхайчин, 2006 онд Монгол Улсын Төрийн
дээд шагнал Алтан гадас одон, 2009 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан цол, тэмдгээр шагнасан.

Ц.Гарамжав 2004 онд ОХУ-ын Уул уурхайн тэргүүний ажилтан болж, Монгол
Улсаас анх удаа 2012 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-ны
Шилдэг бизнесмен эмэгтэй, 2015 онд “Forbes” сэтгүүлийн “Азийн хүчирхэг 50
бизнес эмэгтэй”-ээр өргөмжлөгдөж, 2015 онд Ази, Номхон далайн орнуудын
Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны шагнал “Алтан цом”-ыг
хүртсэн.

Монполимет группийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Ц.Гарамжав нь хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэр, үндэсний үйлдвэрлэл,
бүтээн байгуулалтын салбарт 40 гаруй жил үр бүтээл, идэвх санаачилга,
тогтвор суурьшилтай, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, эх орныхоо хөгжил
дэвшилд томоохон хувь нэмэр оруулсан бүсгүй юм.

148

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЯДАМСҮРЭНГИЙН ГОМБОСҮРЭН

Шинжлэх ухааны доктор (Sc.D),
профессор

Овоо овогтой Ядамсүрэнгийн Гомбосүрэн, нохой жилтэй, 1934 онд
Сүхбаатар аймгийн Халзан сумын “Шүүт” гэдэг газар төрсөн. Халзан сумын
хүндэт иргэн.

Уул уурхайн инженер Я.Гомбосүрэн салбарын анхны /1972 он/ доктор (Ph.D),
Техникийн ШУ-ны (1991 он) доктор, мэргэжлийн анхны (1966 он) орлогч сайд,
Налайхын уурхайн анхны (1960 он) ерөнхий инженер, тус их уурхайд анхны
ОМКТМ иж бүрэн төхөөрөмжийг захиалан авч уурхайн лааванд монтажлах
ажлыг удирдсан бөгөөд түүнийг залгамжлан инженер У.Мавлет нарын хэсэг
нөхөд нь уг бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхолт хүртсэн байна.

Уул уурхайн мэргэжлээр аж үйлдвэрийн техникумын уул уурхайн анги,
Москва хотын уул уурхайн сургууль тус тус суралцаж төгссөн.

Налайхын их уурхайн ерөнхий инженерээр хөдөлмөрийн гараагаа эхлэж,
Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд (1961-1968), салбарын
Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн
бичгийн дарга, хуучин нэрээр Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн
нарийн бичгийн дарга нарийн газрын Өнгөт металлургийн хэлтсийн зөвлөх,
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва ба Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт
менежер (1988-1999)-ээр ажилласан.

ШУТИС-ийн УУИС-ийн эрдсийн боловсруулалт, экологийн тэнхимийн
эрхлэгч, профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн (1999 оноос одоо хүртэл)-ээр
ажилласан.

Уул уурхайн барилгын байгуулалтын инженер мэргэжилтэй. Техникийн
ухааны дэд докторын зэргийг “Монголын нүүрсний үйлдвэрийн хөгжлийн
техникийн ба эдийн засгийн шинжилгээ” (1972 он, Москва), Техникийн ШУ-
ны докторын зэргийг “Ашигт малтмалын ордыг ил аргаар ашиглах кондицийн
онолын үндэслэл” сэдвээр тус тус хамгаалсан. (1991, Москва). Дэд профессор
(1998 он), профессор (2002 он).

149


Click to View FlipBook Version