The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Togtmol Ankhbayar, 2022-12-19 22:53:52

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН 100 ЖИЛ

Уул уурхайн салбарт өөрийн мөртэй эрхэмүүд ...

Монгол Улсад Уул уурхайн аж үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулав.

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1994 онд, Монгол Улсын
Гавьяат уурхайчин цолоор 1998 онд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 11
дүгээр сарын 23-ны өдрийн 326 дугаар зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар цолоор 2006 онд шагнуулсан. Мөн Бэрх болон Бор-Өндөр хотын “Хүндэт
иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

Хүн болгон өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг байх аа. Уурхайчин
гэдэг мэргэжил бол эр хүний бас нэг шандасыг шалгасан том шалгуур юм даа.
Уурхайчин байна гэдэг бусдаас юугаараа ялгаатай юм бэ гэхээр тэсвэр,
хатуужил, эр зориг шаардах ажил. Хэр барагтай аавын хүүгийн хийгээд байдаг
дуртай ажил биш дээ.

Уул уурхай бол яндаж баршгүй

далай шиг зүйл биш бөгөөд хэзээ нэгэн

цагт баялаг нь дуусна. Тухайн үедээ

сайхан ажиллаж байсан уурхайнууд

баялаг нь дуусаад ирэхээр хот тосгон нь

байхгүй болдог гашуун сургамж байдаг

учраас одооноос л ирээдүйн зөв арга

замыг хайх хэрэгтэй. Ийм сайхан бий

болгосон дэд бүтцийг ашиглах хэрэгтэй

бөгөөд сум, аймаг, төр засгийн бодлого

ч гэсэн үүнд чиглэгдэж байх ёстой гэж МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
боддог. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,

Өнөөдөр Монгол Улсын эдийн Гавьяат уурхайчин Буувангийн
Түмэндэмбэрэлийн хамт
засагт Уул уурхайн салбарын

олборлосон эрдэс баялгийн

бүтээгдэхүүн жинтэй хувь нэмэр оруулж байгаа боловч, өөрийн салбарынхаа

техник технологи, уурхайчдынхаа хөдөлмөрлөх нөхцөл, эрүүл мэндийг төлөө

шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байсаар байгааг хэлэх хэрэгтэй.

Бодол, хүсэл, мөрөөдөл, зорилгоо үйлдэл болгож, зөв сайхан амьдрах
боломж нээлтэй байгаа учраас хойч үеийнхэн чин шударгаар ажиллаж
хөдөлмөрлөх л хэрэгтэй.

Ажил амьдралыг зорилготой болгодог зүйл бол хичээнгүй хөдөлмөр юм.
Хүн юмыг анхнаасаа хийж чаддаг, мэддэг төрөхгүй ш дээ. Амьдрал бол тэмцэл
гэдэг үг байдаг байхаа. Тиймээс амьдралд үргэлж шинээр сурч мэдэх, хийхийн
төлөө хичээнгүйлэн зүтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Сонголтоо зөв хий. Өнөө цагт боломж үргэлж нээлттэй байна. Олон юмны
араас битгий хөөцөлд. Өөрийнхөө хийж чаддаг ажлыг хийсэн шиг хийж бай гэж
захих байна даа.

Нийт уурхайчиддаа Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт
100 жилийн ойн цогтой халуун мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөе. Монголын уурхайчдын ажил үйлс нь өөдрөг байж, яруу алдар нь
мөнхөд бадраг.

400

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАВААГИЙН ТҮМЭННАСАН

Монгол Улсын зөвлөх инженер

Монгол Улсын зөвлөх инженер Даваагийн Түмэннасан 1954 онд Ховд
аймгийн Алтай сумын нутаг “Тахилт” гэдэг газар төрсөн. Эхнэр Д.Батнасантай
гэр бүл болж хүү Т.Цолмон, Т.Болдбаяр, Т.Энх-Амгалан, охин Т. Болор, охин
Т.Пүрэвдулам нарыг төрүүлж өсгөсөн. Ам бүл 5 эхнэр, 2 охин, зээ Нарсарын
хамт амьдардаг. МУИС-ийн Политехникийн дээд сургуулийн ГУУФ-ыг уул
уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр 1977 онд төгссөн.

1977-1980 онд Түлш эрчим хүчний эрдэм шинжилгээ зураг төслийн
институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1987 онд Багануурын уурхайн
сургалтын төвийн захирал, уулын инженер, үйлдвэр техникийн хэлтсийн дарга
ерөнхий технологи, 1987-1992 онд Политехникийн дээд сургуулийн уул уурхайн
тэнхимд багш, 1992-1994 онд Монголмини металл ББХ компани тэргүүн дэд
захирал, 1994-1997 онд Шивээ-Овоогийн уурхайн тэргүүн дэд захирал, 1997-
2004 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд ахлах багш, 1994 оноос
“Тахилтстар” тэсэлгээ, уул уурхайн зураг төслийн компаний ерөнхий захиралаар,
2009 оноос Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн жишиг сургууль Политехник
коллежид зөвлөх багшаар, 2015 оноос “Хос үржин” элэгдэлд тэсвэртэй металл
хийцийн шилдэг шийдлийн ХХК-ий гүйцэтгэх захиралаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын “Тэргүүний уурхайчин”, “Ардын боловсролын тэргүүний
ажилтан”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол, тэмдэг, Ардын хувьсгалын
80, 90 жилийн ойн медаль, нүүрсний салбарын 80 жилийн ойн хүндэт тэмдэг,
уул уурхайн 90 жилийн ойн медаль, “Багшийн гавъяаны одон”, “Алтан гадас
одон”-гоор шагнагдсан.

Түлш, эрчим хүчний эрдэм шинжилгээ зураг төслийн институт болон
Багануурын нүүрсний уурхайд ажиллахдаа “БНМАУ-ын өндөр хүчин чадалтай
нүүрсний уурхайн технологийн параметриыг оновчлох” сэдэв дээр ЗХУ-ын
А.А.Скочинскийн нэрэмжит Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран
ажиллаж, судалгааны үр дүнг Ленинградын Уул уурхайн зураг төслийн
институтэд Багануурын нүүрсний орд газрын ашиглалтын зураг төслийг
хийхэд оролцож, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Шивээ-Овоогийн уурхайд ажиллах
хугацаандаа Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж, хүчин

401

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

чадлыг нэмэгдүүлэх ажлыг Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэд инженерүүдтэй
хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллах
хугацаандаа эрдэм шинжилгээний ажлын тайлан аргачлал 16, уул уурхайн зураг
төсөл, техник, эдийн засгийн үндэслэл 22, эрдэм шинжилгээний өгүүлэл 3, шинэ
бүтээл оновчтой санал 4, боловсруулсан стандарт 3, сурах бичиг 3 нийт 52
бүтээлч ажил хийж гүйцэтгэсэн.

Уул уурхайн мэргэжлийн боловсролын салбарт болон уул уурхайн машин
тоног төхөөрөмжийн элэгдлийг багасгах, мэдлэгт суурилсан инновацийг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэг, ажлын дадлага, туршлагаа дайчлан
залуу инженерүүдэд зааж сурган хойч үеэ бэлдэж ажиллана.

Монголын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан
ахмад үеийн болон одоо ажиллаж байгаа бүх уурхайчиддаа эрүүл энх аз жаргал
сайн сайхныг хүсэж, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхайд мөр зэрэгцэн ажиллаж
байсан инженерүүд, Уул уурхайн хүрээлэн болон Политехникийн дээд сургууль,
ШУТИС-д ажиллаж байсан цагаа эргэн санахад нэн сайхан байдаг юм. Би уул
уурхайн салбарын сор болсон инженерүүд, багш эрдэмтэдтэй хамт ажиллаж
байсандаа өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний баш доктор, проф
Б.Ишмэнд, Б.Лхайхансүрэн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, доктор, проф
Д.Дондов болон жинхэнэ үйлдвэр, шинжлэх ухааныг хослуулж чаддаг дэд
эрдэмтэн Ц.Эрдэнэжав, Багануурт хамт ажиллаж байсан Ж.Хишигт зэрэг үе,
үеийн ахмадуудаараа бахархаж явдаг.

Салбарт ажиллах хүнээ сургах, бэлдэх хэтийн бодлогогүй байгаад санаа
зовж байдаг даа. 4 жил болоод л ихэнх нь солигдчихсон байх юм. Хүн мэргэшиж,
дадлагажихгүй, тогтвор сууршилтай ажиллахгүй байна гэдэг. Солонгосын
“Самсунг” компанийг үүсгэн байгуулагч И Бен Чол “Бизнесийг мөнгө биш хүн
хийдэг” гэж бичсэн байна. Түүний хүү “Самгунг”-ийн одоогийн ерөнхийлөгч И
Гон Хы “Би эцгээсээ “Компани бол хүн “ гэсэн үгийг маш их сонсож байсан.
“Самсунг” компаний захирал: Миний хувьд хамгийн хэцүү ажил бол хүнийг өсгөх,
ажиллуулах, үнэлэх гэж бодож байна. Компани хэрэгтэй хүнийг өсгөн зөв үед үр
дүнтэйгээр ажиллуулах нь компаний удирдагч хүний үүрэг“ гэж хэлсэн байдаг.
Уул уурхайн салбарт энэ асуудал орхигдож байна. Шинээр гарах хуулиндаа
сайн тусгаж өгөх хэрэгтэй байна.

Хойч үеийн залуучууд мэдлэг боловсрол сайн, муу янз бүр байна. Дарга
болох гэж эсвэл, намд орж албан тушаал ахих гэж яаралгүй, онол практик
хосолсон жинхэн инженер болох хэрэгтэй.

Гадаад, дотоодод ажиллах боломж нээлттэй болжээ. Залуучууд та нар
их азтай хүмүүс шүү. Амжилтыг, аз жаргалыг өөрөөсөө хайх , олж бий болгох
хэрэгтэй гэж захимаар байна.

Монголын эдийн засгийн хоёр тулгуурын нэг уул уурхай байсан, ирээдүйд ч
байх болно. Мэргэжилдээ дуртай, мэргэжлээрээ бахархаж, гадны мэргэжилтнийг
Монголд ажиллуулахгүй хэмжээнд хүртэл хөгжицгөөе. Уурхайчдын яруу алдар
өөдөө байг.

402

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧИЛХААГИЙН ТЭГШСАЙХАН

Шинжлэх ухааны доктор, Монгол
Улсын Зөвлөх инженер

Намжил овогтой Чилхаагийн Тэгшсайхан, 1943 онд Сүхбаатар аймгийн
Асгат суманд төрсөн. Дорнод аймгийн уугуул Г.Дэлгэрсайхантай гэрлэж, 5
хүүхэдтэй болсон.

ЗХУ, Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд сурч Хүдрийн далд
уурхайн технологич мэргэжил эзэмшсэн. Бүрэнцогтын гянтболдын уурхай,
Таван толгойн нүүрсний уурхай, зураг төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэнд
ажиллаж байсан. 1990 онд хувийн компани байгуулж ажилласан.

Польш улсад Техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
“Тэргүүний уурхайчин” цол, тэмдэгтэй.

Удирдаж гүйцэтгэсэн зураг төслөөр хэдэн арван жилийн өмнө боссон
үйлдвэрүүд одоо ч ажиллаж, бусад орныхоос өөр ойлгомжтой зураг төслийн
аргачлалууд маань Монгол Улсад нэвтэрсэн байна. Ажилласан 2 уурхайдаа
техник технологийн шинэчлэл хийсэн. Мэргэжилдээ мэргэшсэн, түүнээ ажил
дээр гаргаж байгаа маань бахархал.

Төлөвлөгөө зарласан хүн худалч болох магадлалтай. Улс нэг зүйлийг
хичнээн удаа төлөвлөөд биелэхгүй л байдаг ч энэ субъектийг хүмүүс худалч
гэдэггүй. Субъект учраас тэр биз. Харин хүн бол худалч болж магадгүй.

Мэргэжил, буян нэгт нөхөддөө Монгол Улсад Уул уурхайн салбар
үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээг мэргэжилдээ мэргэшихийн
захиастайгаар, аз жаргалын ерөөлтэйгээр дэвшүүлье.

Дурсамж болох түүхүүдээсээ нилээд хэдэн жилийн өмнөөс бичиж эхэлсэн.
Бичигдсэн, бичигдээгүй дурсамжууд маань хамт ажиллаж байсан хүмүүсийн
маань дотор байгаа.

Өнгөрсөн жилүүдэд өөр бодлоготой хүмүүс төрд байсан учраас Монгол
Улсын төрийн бодлого байгаагүй. Иймээс салбарын эрх зүй мөн самруулчихсан
байгаа. Салбарын хөгжил эрх зүйгээ шинэчлэхээс эхлэнэ.

Ирээдүй төрд байгаа хүмүүсээс хамаарна. Тэд буян ч, бузар ч дэлгэрүүлж
чадна. Мөн хуурч чадна. Та эднийг ялгаж чаддаг бай, хуурахыг нь биш буян

403

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

дэлгэрүүлэх сэтгэлтэйг нь дэмж.
Мэргэжилээ хоббигоо болго. Мэргэжилдээ мэргэш. Үүнийгээ өдрийн бодол

шөнийн зүүд болго. Бод, сэтгэ, өөрийгөө хөгжүүл, энэ бол дундын сайхан
амьдралын баталгаа, та хүсэх юмаа эндүүрч байж магадгүй, хүсэх юм чинь,
сайн мэргэших шүү.

404

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

АРЪЯАГИЙН ХАЙДАВ

Доктор /Ph.D, профессор

А.Хайдав нь 1946 онд дээр үеийн Сайн ноён хан аймгийн Илдэн Бэйлийн
хошууны нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг “Захын
Булаг”-хэмээх газар аав ээжийн 5 дахь хүү болон төрсөн.

1965 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10жилийн бүрэн дунд
сургуулийг, 1973 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Техникийн их
сургуулийг ил уурхайн механик инженер мэргэжлээр, 1977 онд Улаанбаатарын
Марксизм-Ленинизмын оройн дээд сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус
төгссөн ба 1973 оноос ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, салбарын эрхлэгч,
тэргүүлэх профессор, профессороор тасралтгүй ажиллаж байгаад өндөр
насны тэтгэвэрт гарсан.

Профессор А.Хайдав бакалавр, магистр, докторын сургалтын
төлөвлөгөөнүүдийг зохиож мэргэжлийн үндсэн хичээлүүдийг зааж, эдгээр
хичээлийнхээ сургалтын арга зүйн үндсийг тавьж бэхжүүлсэн ба хичээлийнхээ
программыг өөрөө зохиодог байна. Мөн иж бүрэн кабинет байгуулж 200
гаруй үзүүлэн, 80 гаруй зурагт альбом тайлбарын хамт, 40 гаруй стенд хийж
сургалтад хэрэглэсний зэрэгцээ 3 анги дааж амжилттай төгсгөсөн. Үүнээс 2
докторант, 5 магистр, 70 гаруй бакалаврын диплом, 1000 гаруй курсын (төсөл)
ажил удирдсан байна.

А.Хайдав нь 1994 оноос Уулын цахилгаан механикийн тэнхимийг анх
шинээр зохион байгуулан тэнхимийн эрхлэгчээр ажилласан бөгөөд өөрийн
олон жилийн дадлага туршлага дээр тулгуурлан мэдлэг,чадвар, оюун ухааныг
дайчлан нөр их хөдөлмөр, идэвхи зүтгэл гарган шинэ тэнхимийнхээ хамт
олныг чадварлаг зохион байгуулж, удирдаж ажилласан байна. Үүний үр дүнд
тодорхой зорилго, чиглэл бүхий бүтээлч, эвсэг хамт олон болгон төлөвшүүлж,
идэвхи чармайлт гарган зүтгэсний хүчинд, богино хугацаанд ТИС-ын тэргүүний
тэнхимийн тоонд зүй ёсоор оруулж чадсан байна.

А.Хайдав ажиллах хугацаандаа сургуулиас явуулсан эрдэм шинжилгээний
ажилд тасралтгүй оролцож аж ахуйн гэрээт 10, улсын захиалгатай 3 эрдэм
шинжилгээний ажилд хариуцлагатай гүйцэтгэгч, сэдвийн удирдагчаар ажиллаж

405

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

иржээ. Эрдэм шинжилгээний 10 гаруй тайлан бичихэд оролцож, сургалт эрдэм
шинжилгээний болон сурталчилгааны чиглэлээр 60 гаруй өгүүлэл бичиж
гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн. Бүтээлүүдийг нь дурьдваас 4 ном
сурах бичиг, 15 гарын авлага бичиж хэвлүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээний
ажлын үр дүнгээр Монгол Улсад патент 3-ыг , оновчтой санал 2-ыг хамгаалж,
улсын хэмжээний үзэсгэлэнд 5 удаа оролцжээ.

А.Хайдав нь 1992 онд ОХУ-д “Монгол улсын ил уурхайнууд дахь эргэлтэт
өрмийн машины ажлын хэсгийг судлах, сонгох, зохион бүтээх нь” сэдвээр доктор
(Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1993 онд дэд профессор, 2002 онд профессор
цол, мөн 2003 онд Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэг хүртсэн. А.Хайдав
профессорын эрдэм шинжилгээний ажил нь гадаад, дотоодын олон эрдэмтэд
судлаачдыг хамруулсан эрдэм шинжилгээний бие даасан чиглэл болон хөгжиж
байна.

Доктор (Ph.D), профессор А.Хайдав Эрхүүгийн УТИС-ийн доктор профессор
В.А.Перетолчины хамт өрмийн хошууны чиглэлээр “Шарын голын нүүрсний
ил уурхайн технологийн процессуудын иж бүрэн судалгаа” (1977), “Шарын
голын нүүрсний ил уурхайны өрөмдлөг, уулын ажлыг боловсронгуй болгох нь
(1986), “2-6 хатуулагтай чулуулаг өрөмдөх эргэлтэт өрөмдлөгийн өрмийн хошуу
үйлдвэрлэх техник ба технологи” (1999), “Шарын голын нүүрсний ил уурхайн
нөхцөлд эргэлтэт өрмийн хошуу турших” нь судалгааны ажил (1998) зэрэг
эрдэм шинжилгээний аж ахуйн гэрээт болон олон улсын захиалга даалгаварт
ажлуудыг МУТИС, ОХУ-ын Эрхүүгийн УТИС, Багануур, Шарын гол ХК-уудын
эрдэмтэн багш, инженер, техникийн ажилтнуудад хамтран хийж, манай орны
нүүрсний уурхайнуудын уул геологийн нөхцөлийг харгалзан өрмийн хошуу
сонгох, хийцийг боловсронгуй болгох, шинээр зохион бүтээх тэдгээрийг
үйлдвэрлэх технологи боловсруулах, үйлдвэрлэх цех байгуулах зэрэг асуудлыг
иж бүрнээр авч үзэн шийдвэрлэсэн байна. Манай орны нүүрсний уурхайнуудын
геологийн нөхцөлд зориулагдсан онолын үндэслэл бүхий шинэлэг шийдэлтэй
РДМ-160Ш, 1РДМ-160Ш загварын эргэлтэт өрөмдлөгийн өрмийн хошуунууд
зохион бүтээгдэн Багануур, Шарын гол болон орон нутгийн нүүрсний
уурхайнуудад хэрэглэгдэж байна.

Энэхүү ажлын дүнд нүүрсний уурхайнуудын уул геологийн нөхцлийг
харгалзсан шинэ өрмийн хошуу зохион бүтээгдэж түүнийг хийх технологи
боловсруулагдсан. Уг өрмийн хошуу нь онолын үндэслэл бүхий шинэлэг
шийдэлтэй, онол практикийн ач холбогдолтой, эдийн засгийн үр ашигтай болсон.
Зөвхөн РДМ-160Ш загварын өрмийн хошууг манай орны нүүрсний салбарын
хэмжээнд нэвтрүүлснээр жилд хуучин ханшаар 1.5 сая төгрөгний ашиг олох ба
195-260 мянган ам долларын вальют хэмнэгдсэн юм. Өрмийн хошуу үйлдвэрлэх
цех байгуулагдан ажиллаж нүүрсний уурхайнуудыг эх орны өрмийн хошуугаар
хангах асуудлыг иж бүрэн шийдвэрлэж, тус бүтээлч ажлаараа Монгол Улсын
төрийн соёрхолд нэр дэвшиж байсан.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас Манай улсад уул уурхайн салбар
үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тэмдэглэх ажлын

406

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хүрээнд гаргах уул уурхайн салбар 100 номонд өөрийн дурсамж сэтгэгдлээ
бичнэ үү гэж урьсан явдалд ахмад багш, уурхайчин миний бие тус яамны
удирдлага ажлын хэсэг, хамт олонд талархалтай байна.

Монгол оронд Уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн талаар энэ салбарын
эрдэмтэн мэргэд удирдах ажилтан, уурхайчид онол практикийн ач холбогдол
бүхий олон сайхан бүтээл материал бичиж туурвисан байдаг. Би ахмад багш
уурхайчны хувьд уул уурхайн салбарын дээд боловсролтой, мэргэжлийн
боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл явцын талаар өөрийн бодлоо илэрхийлж
та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахыг хүслээ.

1970-аад оныг хүртэл манай орны уул уурхайн салбарт ЗХУ-ын (хуучнаар)
мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэж байсны зэрэгцээ энэ салбарт ажиллах дээд
боловсролтой мэргэжлийн боловсон хүчинг өөрийн орны бүрэн дунд сургууль,
техникум төгсөгчдөөс сурлага, сахилга, ажлын амжилтаар нь шалгаруулж
гадаад орны нэр хүндтэй их дээд сургуульд явуулж сургаж бэлтгэж байв.

1960, 70, 80-аад оны үед Шарын гол, Эрдэнэт, Бор-Өндөр, Багануур зэрэг
улсын чанартай уурхайнууд болон орон нутгийн уурхайнуудын зарим нь
ашиглалтад орж зарим нь ойрын жилүүдэд ашиглалтад орохоор төлөвлөгдөж
манай орны уул уурхайн салбар маш эрчимтэй хөгжиж эхэлсэн үе байлаа.
Үүнтэй уялдаж энэ салбарыг дээд боловсролтой мэргэжилтнээр хангах
асуудал маш хурцаар тавигдаж энэ нь төр засгийн бодлогын хэмжээнд хүрсэн
олон талт шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг юм.
Тухайлбал: дээд тусгай боловсролын Улсын хороонд: МУИС-ийн дэргэд ПДС
байгуулах, түүний бүтцэнд уул уурхайн мэргэжлүүдээр элсэлт авч сургалт
явуулах нэгэн тэнхим байгуулах, нарийн мэргэжлийн багшлах боловсон хүчин
шилж сонгон ажиллуулах сургалтын бааз буй болгох, гадаадын мэргэжилтэнг
урьж ажиллуулах, залуу багш нарын дагалдуулж, харилцан туршлага солилцох,
мэргэжлийн яамдуудтай нягт хамтарч ажиллах, мэргэжлийн багшаар хангах,
сургалтын материаллаг бааз бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, өөрийн
яамдын дээд боловсролтой нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг
гаргаж захиалга өгөх чиглэлүүдийг өгсөн.

Төр засгийн энэхүү бодлого шийдвэрийн үндсэн дээр: МУИС-ийн дэргэд
ПДС байгуулагдаж, түүний харъяа геологи, уул уурхайн факультетд 1971онд
Уул уурхайн ашиглалтын мэргэжлээр элсэлт авч, 1972 онд Уул уурхайн тэнхим
байгуулснаар уул уурхайн салбарын дээд боловсрлолтой нарийн мэргэжлийн
үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл тавигдсан байна.

Тэнхимийн анхны эрхлэгчээр Б.Ишмэнд багшаар О.Гомбо, Б.Доржжанцн,
Б.Лайхансүрэн, Ж.Цэвэгмэд, Ц.Өлзий-Орших лаборантаар Д.Эрдэнэсүрэн нар
ажиллаж байв.

Уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой нарийн мэргэжлийн мэргэжилтэн
инженер бэлтгэх талаар Улсын хороо мэргэжлийн яамдуудын удирдлага, ажил
хариуцсан хүмүүс идэвхи санаачлагатай ажиллаж богино хугацаанд өндөр
амжилтад хүрсэн. Тодруулбал: Тэр үед Түлш эрчим хүчний сайд асан одоогийн

407

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

академич, доктор профессор П.Очирбат, Уул уурхайн хэлтсийн дарга агсан
Ж.Осор, Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан одоогийн ШУТИС-ийн
хүндэт профессор Д.Ренчинханд, анхны тэнхимийн эрхлэгч асан хойно нь ШУ-
ны доктор профессор болсон Б.Ишмэнд нар нэг үеийн мэдлэг боловсрол, соёл
өндөртэй манай орны уул уурхайн салбарын шалгарсан шилдэг мэргэжилтнүүд
байсан бөгөөд эдгээр хүмүүс салбарын дээд боловсролтой, үндэсний
мэргэжилтэн бэлтгэх тал дээр санаа нэгдэж, хамтарч олон сайхан ажил, үйлс
бүтээснийг манай хамт олон санал нэгтэйгээр дурсан бахархаж байдгийг энд
тэмдэглэхэд таатай байна.

Эдгээр ажил, үйлсээс заримыг нь дурьдвал: Багшлах боловсон хүчнээр
хангах талаар: Шавийн эрдэм багшаас гэдэг алтан сургаал бий. Яамдын
орлогч сайд нар тухайн салбарынхаа боловсон хүчний асуудлыг хариуцдаг
байсан учраас манай салбарын яамдын орлогч сайд нар гадаадын их дээд
сургуулиудыг уул уурхайн мэргэжлээр төгсөгчдөөс сурлага, сахилга, нийгмийн
идэвхиэрээ шалгарсан шилдэг төгсөгчдийг болон салбарын тэргүүний эрдэмтэд
инженерүүдийг манай тэнхимд (Б.Ишмэнд)-д харамгүйгээр хуваарилан өгч
байсан нь эдгээр хүмүүсийн алсын хараатай, холч мэргэн бодлого ухаан байжээ
гэсэн бодол цаг хугацаа улирах тутам улам тодрон сэтгэлд гэгээ татуулсаар
байдаг юм. Тодруулбал: доктор (ScD )профессор Б.Ишмэнд, доктор профессор,
төрийн соёрхолт Б.Лайхансүрэн, доктор профессор Ж.Цэвэгмэд, доктор
профессор А.Хайдав, доктор профессор А.Дамдинсүрэн, доктор профессор
С.Цэдэндорж, зөвлөх инженер Х.Владимор доктор профессор Ц.Нанзад, доктор
зөвлөх инженер дэд профессор Г.Сандагдорж, доктор профессор Ж.Бямба-Юу,
доктор уул уурхайн тэргүүлэх инженер Ц.Эрдэнэжав нарыг нэрлэж болно.

Үүнээс гадна уул уурхайн тэнхимд гадаадад дээд сургууль төгссөн хүмүүс
багшаар ажиллахын зэрэгцээ 1976 оноос эхлэн эх орондоо дээд сургууль (бид
бүхний бэлтгэсэн) төгсөгчдөөс онцсайн сурсан тэргүүний шилдэг төгсөгчдийг
өөрийн сургуульд багшаар авч ажиллуулсныг бахархан тэмдэглэх зүйлийн нэг
гэж үзэх ёстой.

Энд доктор хүндэт профессор Ч.Дүүжий, доктор, дэд профессор Ц.Очир,
доктор, профессор Б.Пүрэвтогтох, доктор, профессор Л.Пүрэв, зөвлөх инженер
Д.Түмэннасан, инженер Ж.Алтантуяа, доктор, профессор П.Ариунболор,
магистр Н.Очирбат, магистр Б.Батхишиг, доктор, дэд профессор Д.Гэрэлтод,
доктор дэд профессор Б.Орхонтуул, доктор, дэд профессор Х.Хавалболат гэх
мэт (Дээрхи хүмүүсийг зөвхөн уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшсэнийг
авсан ба эрдмийн зэрэг цолыг одоогийнхоор бичив.) Аливаа сургалт нь багшаас
л шалтгаалдаг.

Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх талаар:

Дээд боловсролын алсын хараа уул уурхайн салбарын дээд боловсролтой
боловсон хүчин бэлтгэх сургалтын баазыг бэхжүүлэх ажлыг төр засгийн
бодлого шийдвэрийн дагуу амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний хамт салбарын

408

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

яамдууд сургалтын кабинет, лаборатори тохижуулж байгуулахад зориулж тоног
төхөөрөмж нийлүүлэх, сургалтын болон үйлдвэрлэлийн дадлага хийх бааз
үйлдвэрүүдийг батлаж өгөх, сургалтын техник хэрэгслээр туслах ажлуудыг шат
дараалан хэрэгжүүлсний үр дүнд манай тэнхимийн материаллаг бааз жилээс
жилд бэхжиж ирсэн. Мөн салбарын яамдын харъяа үйлдвэрүүдтэй танхимийн
багш нар хамтарч хийх аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажил улам
өргөжиж, тэлж байсны зэрэгцээ мэргэжлийн багш нарын үйлдвэр дээр дадлага
хийх, туршлага судлах ажлын хөхүүлэн дэмжиж байсан нь мөн л багш нарын
сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр амжилт гаргахад томоохон
түлхэц болсон юм.

Уул уурхайн салбарын дээд боловсролтой, үндэсний мэргэжилтэн
бэлтгэх ажлын чиглэлээр өндөр амжилтад хүрснийг товчоор дүгнэхэд:

Энэ чиглэлээр Төрийн болон тухайн байгууллагуудын бодлого зөв байсан

Төр, Боловсролын байгууллага, салбарын яамдын 3 талын нягт хамтын
ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэжээ.

Багшлах боловсон хүчний сонголтыг маш оновчтой ухаалаг, салбарын эрх
ашгийн үүднээс маш зөв хийж, төлөвшүүлсний үр дүнд багш бүр ухамсартай
итгэл үнэмшилтэй ажиллаж богино хугацаанд тэдний удирдах болон багшлах
арга барил эрдэм судалгааны ажлын арга туршлага нь сайжирч амжилт бүтээл
нь ундрах болсон.

Гурван талын байгууллагуудын удирдлага, ажил хариуцсан хүмүүсийн
хэрэгжүүлсэн ажил маш зөв үр дүнтэй болсон.

Гадаадын их дээд сургууль, байгууллагуудаас үзүүлсэн дэмжлэг тусламж,
чухал үүрэг гүйцэтгэсэн. Энд мэргэжилтэн багш нарыг урьж ирүүлж ажиллуулсан,
багш нарын мэргэжил дээшлүүлсэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил
хамтарч хийсэн, сургалт арга зүйн материал, ном сурах бичгээр тусалсан
ЮНЕСКО-ийн иж бүрэн төсөл хэрэгжсэн зэргийг нэрлэж болно.

Манай орны Уул уурхайн салбарын дээд боловсролтой, үндэсний боловсон
хүчин бэлтгэх, ажлын эхлэл, явц нь төр засгийн зөв бодлого, Яам боловсролын
байгууллагуудын удирдлага хүмүүсийн ухаан бодол, идэвхи санаачилгатай
(гурван талын) нягт хамтын ажиллагааны үр дүнд зөв эрчтэй, амжилттай байж
том үр дүнд хүрснийг бахдан тэмдэглэхэд таатай байна .

Салбарын дээд боловсролтой мэргэжилтэнг эх орондоо бэлтгэх ажлын үр
дүнг товч хэлбэл:

1972 онд Уул уурхайн тэнхим анх байгуулагдсанаас хойш эдүгээ 46 жил
болсон байна. Энэ хугацаанд боловсролын тогтолцоон дахь уул уурхайн
салбарт маш эрчимтэй хөгжиж бахдам амжилтад хүрчээ.

Уул уурхайн тэнхим бие даасан уул уурхайн сургууль болтлоо өргөжин тэлж
хөгжсөн. Сургуулийн бүтэц бүрэлдэхүүн ихэсч бэлтгэн гаргадаг мэргэжилтний
тоо олширч багшлах боловсон хүчний чанар, чансаа мэдрэгдэхүйц сайжирч,
төгсөгчдийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөх байдал эрс дээшилсэн гэх мэт

409

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

олон үзүүлэлтүүд дээрхи дүгнэлтийг батлах юм. Энд олон жишээ тайлбар хийж
болохыг манай Улсын Уул уурхайн салбарын удирдлага, хамт олон баталж
хэлнэ гэж итгэж байна.

Ганцхан зүйл дээр тогтож анхаарал хандуулахад манай салбарын багшлах
боловсон хүчний хүрсэн эрдмийн зэрэг цол, гавъяа шагналыг харахад бүрэн
ойлгомжтой. Тэдний ихэнхи нь эрдмийн зэрэг цолтой, академич, шинжлэх
ухааны доктор, доктор, магистр, профессор, дэд профессор цол зэрэгтэй
байгааг өмнө бичсэн нэрнээс харж болно. (энд дахин бичих хэрэггүй гэж үзэв)

Манай уул уурхайн сургууль бол Монгол орныхоо уул уурхайн салбарын
уураг тархийг өндөр түвшинд боловсруулж, энэ салбарын дээд боловсролтой
мэргэжилтэнг бэлтгэдэг эрдмийн уурхай юм гэж хэлж болно.

Монгол улсын Уул уурхайн салбарын хөгжил, цэцэглэлтэд энэ салбарт дээд
боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг манай байгууллага онцгой чухал үүрэг
рольтой нь ойлгомжтой. Салбарын яам, боловсролын байгууллага нь өөрийн
чиглэлээр улс орныхоо хэрэгцээг бүрэн хангах, үндсэн зорилгоороо холбогдсон
нэг л хамт олон юм гэж үзэж болно.

Би энд Уул уурхайн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх
ажлын үр дүн нь Улсын хэмжээний уул уурхайн салбарын ажлын амжилт,
бүтээлд шууд нөлөөлдөг. Ийм учраас бид нэг зорилготой, хамт олон шүү гэсэн
санаа л хэлэх гэсэн юм.

Энэ ажлын үр дүн Төр, салбарын яам, Боловсролын байгууллага гэсэн
гурван талын нягт хамтын ажиллагаанаас л хамаарах тул цөмөөрөө улам
нягтарч амжилтаа улам ахиулан ажиллахыг уриалъя.

Эх орныхоо Уул уурхайн салбарын үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш
нар, инженер техникийн ажилтнууд, төгсөгчид, оюутнууд болон нийт хамт
олонд Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн болон Монголын
Уурхайчдын өдрийн баярыг тохиолдуулан хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ
дэвшүүлж, ажил сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан
бүхнийг хүсье.

410

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧОЙЖИНГИЙН ХУРЦ

Геологи, уул уурхайн яамны сайд асан,
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн сайд, эрдэмтэн доктор Ч.Хурц нь 1939 онд
Сүхбаатар аймгийн Халзан сумын “Заан” гэдэг газар төржээ.

Тэрээр багаасаа ажилч хичээнгүй, хөдөлмөрч, шударга, бие даан амьдрах
чадвартай болж хүмүүжсэн ба 1947 онд Халзан сумын бага сургуульд элсэн
орж 1957 онд аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсчээ. Дунд сургуулиа
дүүргэсний дараа Москвагийн Геологи, хайгуулын дээд сургуульд элсэн орж,
тус сургуулийг 1963 онд “Ашигт малтмалын ордын хайгуулч, уурхайн инженер-
геологич” мэргэжлээр төгссөн байна. Оюутан байхдаа Москва хотод сурч байсан
монгол оюутны Монголын хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны тэргүүлэгч
гишүүн, өөрийн сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар ажиллахын зэрэгцээ
Москвагийн Их сургуулийн Монгол оюутны Хувьсгалт залуучуудын эвлэлийн
хороог хариуцан ажиллаж байжээ.

Хуучнаар ЗХУ-д 1986 онд “Дорнод, төв Монголын цайр, хар тугалга,
гянтболд, алтны шороон ордын байршлын зүй тогтол” сэдвээр геологи-
минералогийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан байна.

Ч.Хурц гуайн 50 орчим жилийн хөдөлмөр зүтгэлийг төр, олон улсаас үнэлж
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан гадас одон,
Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, ЗХУ-ын Геологийн
яамны Хүндэт хайгуулчин, Чехословак, Монгол Улсын Тэргүүний геологич цол,
тэмдгээр шагнасан байна.

Дөнгөж сургууль төгссөн залуухан геологич 1963 оны 6 дугаар сараас
Геологи шинжилгээний газарт инженер, хэлтсийн даргаар ажлын гараагаа
эхэлж, 1964 оны 10 дугаар сараас тус газрын ерөнхий геологич, орлогч дарга,
1966 оны 6 дугаар сараас Геологийн яамны орлогч сайд, 1976 оны 6 дугаар
сараас Геологи, уул уурхайн яамны нэгдүгээр орлогч сайд, мөн оны 7 дугаар
сараас 1980 оны 7 дугаар сарыг хүртэл тус яамны сайдаар тус тус ажиллаж
байжээ. Дараа нь 1980 оны 7 дугаар сараас Монгол Улсаас ЗХУ-д улсад
суугаа Элчин сайдын яаманд мэргэжилтэн, 1986 оны 9 дүгээр сараас 1987
оны 5 дугаар сар хүртэл Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны
яаманд ахлах мэргэжилтэн, 1987 оны 5 дугаар сараас Техникийн их сургуулийн

411

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх факультетийн декан, 1989 оны 12 дугаар
сараас 1992 оны 7 дугаар сар хүртэл Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн
захирал, 1996 оноос тус хүрээлэнгийн орлогч захирал, Геологийн судалгааны
товчооны зөвлөхөөр ажилласан байна. “Рич могол” ХХК-ийн Төлөөлөн удирдах
зөвлөлийн тэргүүнээр 2000 оноос ажиллажээ.

Дээрх хугацаанд МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүнээр 2 удаа, АИХ-
ын депутатаар 3 удаа, МХЗЭ-ийн Төв Хорооны Товчооны гишүүнээр 1 удаа
сонгогдсон байна. АИХ-ын депутатаар 1990 онд сонгогдож Монгол Улсын шинэ
Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад Ерөнхийлөгчийн засаглал тогтоох чиглэлээр
санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээр сонгуулах
саналыг Үндсэн хуульд тусгуулж, хурлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож
байжээ. УИХ-ын гишүүнээр 1992 онд сонгогдож УИХ-ын Байгаль орчны байнгын
хорооны даргын албыг хашиж байсан байна.

БНМАУ-ын АИХ-ын дарга асан Ж.Гомбожав гуай: “Сайд хүн бол олон
түмнийхээ сэтгэлд нийцэж, нэр хүндийг тэднээс аяндаа олбол тэр жинхэнэ
сайд хүн. Сайд хүн бол хийморлог, уужим ухаалаг, удирдах авъяас билэгтэй,
эрх дархаа эдэлж чаддаг байх ёстой. Манай Ч.Хурц бол тийм сайд байж
чадсан. Ч.Хурц нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн
орнуудын геологийн салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож зарим үед
хуралдааныг даргалж байсан. Одоо Монгол Улсын аль ч аймаг, хот, суманд очиж
хүмүүстэй уулзахад “Хурц сайдаа” гэж хүмүүс хүндэтгэж, хүлээн авч уулздаг.
Түүнтэй хамт хаана ч явсан хүндлэл, хүрээлэл, халуун дулаан яриа хөөрөлдөөнд
орсон байдаг учраас найз нөхөд бидэндээ уул шиг нөмөр нөөлөгтэй байдаг юм.
Сайд болчихоод сайдын явдлаар явж эс чадвал тэр сайд биш, харин тэр хүн
бол хөгжлийн саад болдог. Төр улсынхаа нэрийг өргөж, үүргийг нь үүрч чадах
хүн тийм ч олон биш байх гэж би боддог. Тэр цөөхөн хүний нэг нь Хурц мөнөөс
мөн. Хатуу чанга, олон салаа утга илэрхийлээгүй хуультай, тэр нь хэрэгжиж
биелж чадвал төр улс түвшин, түмэн олон амгалан байх учиртай. Манай Хурц
бол холын гүйлгээ ухаантай, бусдын үгийг тоож сонсоод эргэцүүлж боддог,
эрдэм номтой хүнийг дээдэлдэг, түүх судар, ном унших дуртай, удам угсааныхаа
түүх намтрыг сайн мэддэг, ядуу доодсыг өрөвдөн хайрладаг, хувийн аминцар
үзэлгүй, юмны эвийг олдог хүн. Төрд чухамдаа ийм л хүн хэрэгтэй байдаг” гэж
Ч.Хурц гуайг товч тодорхойлсон байдаг. Үнэхээр Ч.Хурц гуай жинхэнэ сайд
байсан гэдгийг түүнийг сайд байх үед нь удирдуулж явсан геологид, уурхайчид
дурсан ярьдаг.

Энэ хүний бүтээлч амьдралын замнал Монгол орны нутаг дэвсгэрийн
геологийн тогтоц, нэн ялагуяа эрдэс түүхий эдийн баазыг судалж түлш, эрчим
хүч, уул уурхай, барилгын материалын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хот суурин,
үйлдвэр, уурхайн усан хангамж зэрэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн
хөгжлийн тэргүүлэх салбаруудын хөгжилтэй салшгүй холбоотой. Монголын
ард түмний “саалийн үнээ” гэгдэж олон жил тэжээж байгаа Эрдэнэт, Шарын
гол, Тавантолгой, Тэвшийн говь, Багануур, Баянтээг, Толгойт, Их Алтат, Шивээ-
Овоогийн уурхай, тэдгээрийг түшиглүүлэн барьж байгуулсан хот суурин,

412

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хэнтий, Дорноговь аймгийн хайлуур жоншны үйлдвэр, хотууд, Хөтөлийн
цемент, шохойн үйлдвэр, Хөтөл хот... гээд энэ хүний нэрнээс салгаж ойлгохын
аргагүй олон арван их бүтээн байгуулалт өнгөрсөн зууны эцсийн Монгол Улсын
хөгжлийн нүүр царай болж байсан нь өдгөө ч хэвээрээ л байна.

Энэ эрхэм улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах, улс орны эдийн
засаг, нийгмийн чадавхийг бэхжүүлэхээс гадна геологичдын цалин хөлсийг
нэмэгдүүлэх, байр орон сууцтай болгож тэдний амьдрал ахуйг дээшлүүлэх,
тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Ч.Хурц төрийн ажлыг гүйцэтгэхээс гадна нийгмийн олон салбарт идэвхитэй
ажилладаг хүн. “Монгол адуу” нийгэмлэгийг 1989 оны 2-р сарын 1-нд анх
байгуулагдахад идэвхитэй оролцож тус нийгэмлэгийн тэргүүлэгч бөгөөд
хурдан морины уяа заслын ажлын хэсгийг хариуцан ажилласан байна. Тус
нийгэмлэгийн тэргүүнээр 1998-2004 онд сонгогдон ажиллаж байжээ.

Жирийн геологичоос хэлтсийн дарга, газрын ерөнхий геологич, орлогч
дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, төрийн сайд, хүрээлэнгийн орлогч
захирал, захирал, зөвлөх, төрийн түшээ ард түмний элч төлөөлөгч гээд
хийгээгүй ажил түүнд бараг алга.

413

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДОРЖИЙН ЦОГБААТАР

Геологи, эрдэс баялгийн сайд асан

Доржийн Цогбаатар нь 1954 оны 1 сарын 5-нд Улаанбаатар хотын 1-р
амаржих газар төрсөн. 1962-1972 онд УБТЗ-ын 10 жилийн 20 дугаар дунд
сургуулийг төгссөн. 1972-1977 онд Монголын Улсын Их Сургуулийн дэргэдэх
Политехникийн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр
төгссөн. 1977-1986 онд Монгол- Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд экскаватор, өрмийн туслах машинч, ээлжилйн
мастер, ерөнхий диспетчер бөгөөд үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга,
үйлдвэрийн ерөнхий захиргааны үйлдвэр техникийн хэлтэст диспетчер,
инженер, ахлах инженер, ерөнхий уурхайчин зэрэг алба хашиж байсан.

1986-1988 онд ГУУҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн,
ахлах мэргэжилтэн, 1988-1989 онд Монгол-Чехословакийн хамтарсан
“Монголчехметалл” үйлдвэрт ерөнхий уурхайчин, 1989-1992 онд Улсын
хянан байцаах газрын дэд дарга, 1992-1994 онд Монгол Улсын Геологи,
эрдэс баялгийн сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, 1994-1999 онд
Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн ХБНГУ-ын Берлин хот дахь
Төлөөлөгчийн газрын дарга, мөн БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн
газрын ерөнхий менежер, 1999 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Улаанбаатар хот
дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан, 2014-2016 онд БОСА
Холдинг компанийн “Хөх чанар” ХХК-ийн Ерөнхий захирал, 2016 оноос одоог
хүртэл УУМХЗ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Энэ 2022 он бүхэлдээ орчин цагийн Монгол оронд уул уурхай үүсэн
хөгжсөний 100 жилийн ойн үйл явдлууд дараалан тэмдэглэгдсэн түүхэн
дурсгалт он болон өнгөрч байна.

Өнгөрсөн зууны 22 онд Налайх дахь нүүрсний уурхайн олборлолтоор
эхэлсэн манай салбарын түүх нь амжилт ололтын, агуу бүтээн байгуулалтын,
салбарын мэргэжилтнүүд, хамт олны өсөж өндийсөн, өргөжиж тэлсэн түүхэн
зуун болон үргэлжилж байна.

Тэртээх 1954 онд эхээс хүй тасран мэндэлж хүн болон төрсөн Доржийн
Цогбаатарын миний ажил амьдралын, түүний дотроос дунд сургуулиа дүүргэж

414

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Монгол Улсын Политехникийн дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын
инженер мэргэжлийн ангид элсэн суралцаж орсон 1972 оноос хойших ухаан
сууж зорилго, зорилттой амьдрах болсон бүхий л түүх, дурсамж минь яахын
аргагүй уул уурхайн салбартай, түүний хамт олонтой холбоотой юм. Нэг үгээр
миний амьдралын өнөөдрийг хүртлэх 70 шахам жилд, түүний 50 гаруй жилд нь
би уул уурхайтайгаа хүйн холбоотой явж иржээ.

1977 онд дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхэлсэн түүх маань
Монгол улсын “Зууны бүтээн байгуулалт” гэж алдаршсан “Эрдэнэт” уулын
баяжуулах үйлдвэртэй холбоотой байсанд би их азтай хүн, бас энэ тухайд
туйлаас их баярлаж бахархаж байдаг билээ.

Би 1977 онд дээд сургууль төгсөхдөө “Эрдэнэтийн Овооны хүдрийн ил
уурхайн хүчин чадлыг 33 сая тоннд хүргэх нь” гэсэн сэдвээр дипломын
ажил бичиж, миний сэдвийн удирдагчаар доктор, профессор Я.Гомбосүрэн
гуай, шүүмжлэгчээр ГУУҮЯ-ны орлогч сайд Д.Рэнчинханд гуай нар томилогдон
ажилласан байдаг. Та нартаа туйлын талархалтай байж үргэлж дурсаж явдаг
шүү миний эрхэм багш нар аа.

Би тэр үед дипломын төслөө нэг сар орчмын хугацаанд бичээд дуусгачихсан
боловч нөгөөдөхөө цаасан дээр буулгах гэж хоёр сар шахам болов. Учир нь
200 гаруй хуудас баримтыг бүгдийг нь тэр үед “сэгсэрдэг үзэг” гэж нэрлэдэг
байсан үзгээр “тушийн”чернилээр шритлэн бичсэн билээ.

Ингээд диплом хамгаалах болсон чинь багш нар маань намайг хамгийн
эхэнд хамгаалуулахаар хувиарлачихдаг юм байна. Диплом хамгаалалтанд
ороод бэлдсэн жаахан зүйлээ уншаад дуусчихлаа. Дараа нь асуулт, хариулт
эхэлж комиссын гишүүд ч асууж гарлаадаа би ч яахав өөрийнхөө хэмжээнд
хариулаад л байлаа.

Гэтэл тухайн үед Түлш эрчим хүчний Эрдэм шинжилгээний Хүрээлэнгийн
Захирал байсан, бидэнд уул уурхайн эдийн засаг сэдвээр хичээл заадаг багш
доктор Н.Цэдэндамба гуай маань надаас баахан асуулт асууж, асууж чиний
наад эдийн засгийн бүтцийн график чинь буруу байна гэдэг байгаа.

Би ч сандраад янз бүрээр л тайлбарлалаа, багш маань үгүй, буруу байна
гээд болдоггүй. Би ч өөрийн мэдэлгүй багшаа Та нүүрсний салбарын хүн
болохоор буруу гээд байх шиг байна, энэ “өнгөтийн” салбар чинь өөр шүү
дээ гээд аваад хаячихдаг юм байна. Багш ч тэнд час улаан болсоноо чи юу
гээд байгаа юм, наадахаа олигтой тайлбарлачихгүй байж гээд уурлаж байгаа
бололтой, би ч айгаад улсын шалгалтын комиссын дарга Д.Рэнчинханд гуай
руу хартал доошоо хараад жуумалзаж байгаа харагдлаа. Би ч дотроо “пал”
гээд л явчихлаа. За одоо ч баларлаа, дээд сургууль ч төгсөж чадахгүй боллоо
доо гэж бодож билээ. Шалгалтын комиссын дарга одоо болно болно, гар гэж л
байна.

Тэгээд хэдэн зургаа хурааж аваад л гараад ирсэн чинь багш нар маань
/Б.Ишмэнд, Н.Өлзий-Орших, С.Цэдэндорж, Ж.Цэвэгмид, Б.Лайхансүрэн,
А.Хайдав нар/ бүгдээрээ хүлээчихсэн, чи ч мөн алдаг амьтан юмаа чимээгүй л

415

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

байж байхгүй гэцгээж байна. Би ч за одоо ингээд л өнгөрдөг юм байна. Диплом
ч үгүй, юу ч үгүй болох нь дээ гэсэн юм бодов.

Гэтэл диплом хамгаалалт дуусч өгдөггүй би хамгийн түрүүнд орсон болоод
ч тэрүү өдөржингөө л сургуулийн хонгилоор алхлаа, сууж ч чаддаггүй, гэтэл
арай нэг юм дуусч биднийг дүнгийн хуралд дуудлаа. Би ч өөрийн мэдэлгүй
чичирсэн амьтан л зогсож байлаа.

Комиссын дарга хамгаалалт ерөнхийдөө амжилттай боллоо, бүгд сайн
байлаа, сайн инженерүүд болоорой, та бүгдийн дотроос Д.Цогбаатар,
Н.Галбадрах нар маш сайн байлаа гэхээр нь за ямар ч байсан унаагүй л юм
байна гэсэн бодол төрж бага зэрэг тайвширлаа.

Дараа нь комиссын гишүүд үг хэллээ. Н.Цэдэндамба багш маань үг хэлэх
ээлж ирэхэд одоо ч намайг гөвж өгөх байхдаа гэсэн бодол төрөөд л зогсож
байтал харин эсрэгээрээ намайгаа магтаж гардаг байгаа, инженер хүн гэдэг
энэ Д.Цогбаатар шиг өөрийнхөө хийсэн ажилд итгэлтэй байх ёстой гагцхүү
түүнийгээ хүнд зөв ойлгуулдаг байх хэрэгтэй гэдэг байгаа. Би ч хамаг биений
хөлс чийхраад дотор уужраад л ямар ч байсан аврагдлаа л гэж бодож зогсов.
Н.Цэдэндамба багш маань ёстой мундаг сурган хүмүүжүүлэгч байж дээ гэж
одоо ч бодогддог шүү.

Дараа нь шалгалтын нарийн бичгийн даргаас диплом хамгаалалтын дүнг
танилцуулж Доржийн Цогбаатар 100 хувийн саналаар онцсайн гэхэд ёстой хөл
газар хүрэхгүй баярлаж билээ. Үүнийг одоо үед уурхайчин болж төгсч байгаа
орчин үеийн залуустаа сургамж болгох үүднээс бас инженер хүн гэдэг өөрийн
бодолтой, түүндээ итгэлтэй байх ёстой юм шүү гэдгийг сануулах гэж залуу
насны дурсамжаасаа санан орууллаа.

Эрхэмлэн хүндэтгэж явдаг энд нэр дурдагдсан болон нэр нь ороогүй олон
багш, эрдэмтэн мэргэддээ баярлаж талархаж явдгаа илэрхийлэн гүнээ сөгдөн
мөргөе. Мөн залуус та нарт маань сургамж болтугай.

Би 1977-1986 онд Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд экскаватор, өрмийн туслах машинч, ээлжийн
мастер, ерөнхий диспетчер бөгөөд үйлдвэр-техникийн хэлтсийн орлогч дарга,
үйлдвэрийн ерөнхий захиргааны үйлдвэр техникийн хэлтэст диспетчер,
инженер, ахлах инженер, ерөнхий уурхайчин зэрэг олон ажилд үүрэг гүйцэтгэж
байгаад 32 насандаа буюу 1986 онд тэр үеийн Геологи, Уул уурхай, үйлдвэрийн
яаманд шат ахин ажиллах болсон юм. Эрдэнэтдээ яг 10 жил ажиллаж дээ.

Би “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байх хугацаанд олон сая ам долларын
хэмнэлт, үр ашгийг өгсөн 60 гаруй оновчтой санал, төслүүдийг үйлдвэрт
нэвтрүүлэх ажлыг санаачлан заримыг нь удирдан, оролцон хэрэгжүүлсэн
байх юм. Тухайлбал, уурхайн тэсэлгээний ажлын горимыг өөрчилж оновчтой
болгосноор үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангахад чухал үр нөлөө
үзүүлжээ. Уг сэдвийг нарийвчлан судалж улмаар 1989 онд докторын зэрэг
хамгаалсан.

ХБНГУ-ын “Карлшенк” фирмийн авто, вагон, конвейерын жинлүүр

416

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

нэвтрүүлэх, баяжуулах фабрикийн гол корпусын гэрэлтүүлгийг цахилгаан эрчим
хүч бага хэрэглэдэг “Сименс”-ийн гэрэлтүүлгээр солих, Сэлэнгэ-Эрдэнэтийн
ус дамжуулах станцын насосуудыг солих зэрэг төсөл зэрэгт санаачлагатай
оролцон хэрэгжүүлсэн нь өнөөдөр ч үр дүнгээ өгч байна.

ХБНГУ-ын “ТИП-ТОП” фирмийн резин эд ангийг засварлах тоног
төхөөрөмж, материалыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр бүх төрлийн резин
эдлэлийн эдэлгээний хугацааны нормыг 40 хүртэл хувиар уртасгаж, үйлдвэрийн
химийн лабораторийг олон улсын хөндлөнгийн хяналтын эрхтэй болгох ажлыг
санаачлан зохион байгуулж эрхийг олгуулсан нь үйлдвэрт үр ашиг өгсөөр л
байна.

Би 1986-1988 онд ГУУҮЯ-ны уул уурхайн хэлтэст мэргэжилтэн,
ахлах мэргэжилтэн, 1988-1989 онд Монгол-Чехословакын хамтарсан
“Монголчехметалл” үйлдвэрт ерөнхий уурхайчин, 1989-1992 онд Улсын хянан
байцаах газрын дэд дарга, 1992-1994 онд Монгол Улсын Геологи, эрдэс баялгийн
сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, 1994-1999 онд Монгол-Оросын
хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн ХБНГУ-ын Берлин хот дахь Төлөөлөгчийн
газрын дарга, 1999 оноос мөн үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн
газрын даргаар ажиллаж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлчээс ЗХУ тэргүүтэй дэлхийн социалист систем задран
унаж Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэн улс орон маань зах зээлийн
нийгэм рүү дөнгөж хөл тавин алхан орж байсан энэ үед улс орны эдийн засгийн
систем бүхэлдээ түүний дотор уул уурхай, геологийн салбар ч зах зээлийн шинэ
нөхцөлд хэрхэн цаашид ажиллаж амьдарч хөл гараа олох нь тодорхойгүй байх
чухам тэр эгзэгтэй үед Монгол Улсын Геологи, эрдэс баялгийн Сайд, Монгол
Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллах болсон нь надад үнэхээр том сорилт
болсон байдаг.

Социализмын үеийн геологи, хайгуулын ажилд жил бүр хувиарладаг их
хэмжээний төсөв хумигдаж, алдагдалтай ажилладаг үйлдвэрүүдэд өгдөг байсан
татаасыг зогсоосон нь олон тооны геологийн анги салбаруудыг татан буулгахад
хүрч, зарим нэг үйлдвэрийн үйл ажиллагааг ч зогсоох шаардлагатай болоод
байсан ба энэ салбарт ажиллаж байсан өндөр мэдлэг, чадвартай олон арван
уурхайчид, геологичид ажилгүй болоход хүрээд байлаа.

Иймд үед, ийм нөхцөлд энэ салбарыг хэрхэн яаж удирдан чиглүүлэх вэ,
зах зээлийн эдийн засгийн харгилцаанд геологи, уул уурхайн үйлдвэрлэл,
байгууллагуудыг хэрхэн бие дааж ажиллуулах вэ гэдэг томоохон асуудлыг эн
тэргүүнд шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч билээ.

Би 50 нас ч хүрээгүй, идэр залуухан зоригтой, тэмүүлэлтэй байлаа. Эр хүн
40 нас хүрээд эр бяр, идэр ухаан сууж, хамгийн бүтээлч, ухаалаг ид насандаа
хүрдэг гэдэг ардын маань сургааль, ухаан байдаг, би тэр л насандаа ид гялалзаж
байсан үе юм даа.

Түүхэн энэ нөхцөлд салбарын өмнө тулгараад байсан томоохон зорилтуудыг
хэрэгжүүлэхэд мэдлэг чадвар сайтай, гадаад хэлний бөгөөд мэргэжлийн өндөр

417

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

мэдлэгтэй боловсон хүчин юуны урд нэн чухал хэрэгтэй байв. Өөрөөр хэлбэл
хамтран ажиллах багаа хэрхэн бүрдүүлэхээс ажлын цаашдын үр дүн гарах эсэх
нь тодорхой байсан хэрэг.

Тухайн үед манай уул уурхай, геологийн салбарт олон жил ажилласан, түүн
дотроо яамны аппаратад ажиллаж мэргэжсэн, ажлаа мэддэг, бас надтай бүгд
хамтран ажиллаж байсан бие биенээ сайн мэдэх хүмүүстэй хамтран ажиллах
болсон нь надад маш их урам зоригийг хайрлаж билээ.

Юуны өмнө бид яамныхаа бүтэц удирдлага, зохион байгуулалтын бүтэц,
гүйцэтгэх ажлынхаа хүрээг шинэчлэн тогтоож зах зээлийн нөхцөлд Геологи
уул уурхайн салбараас баримтлах хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулж
гаргахаас ажлаа эхлэв.

Бидний хөгжүүлсэн Хөгжлийн Үндсэн Чиглэлийн үзэл баримтлал нь:
1. Эрх зүйн тогтвортой, найдвартай орчинг бүрдүүлэх,
2. Дэлхий дахины тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг үндэслэн Монгол
орны нөхцөл байдал, бодит бололцоонд тулгуурлан салбарыг хөгжүүлэх,
3. Гелогийн судалгааны ажлын заагийг тогтоох, өөрөөр хэлбэл, улсын
төсвөөр ямар шатны ажиллагааг санхүүжүүлэх,
4. Геологийн судалгааны шинэ арга, аргачлалыг нэвтрүүлэх,
5. Уул уурхайн үйлдвэрүүдийн бие даасан байдлыг нэмэгдүүлж
олборлолтоосоо авахуулаад борлуулалтаа хүртэлх бүхий л шат дамжлагуудыг
өөрсдөө бие даан шийдвэрлэдэг болох,
6. Монгол орны тухайн үеийн геологи хайгуулын судалгааны ажил, уул
уурхайн үйлдвэрүүд, ашигт малтмалын ордуудын илэрсэн байдал зэрэгт
үнэлгээ дүгнэлт өгөх. Үүнээс үндэслэн цаашдын судалгааны ажлын чиглэлийг
тогтоох,
7. Ашиглагдахаар бэлтгэгдсэн, нөөцөө тогтоосон ордуудыг эргэлтэд
оруулах,
8. Ашигт малтмалын ордуудыг ашиглахын тулд дотоод, гадаадын хөрөнгө
оруулагчдыг татан оролцуулах. Үүний тулд хөрөнгө оруулалтын таатай орчинг
бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,
9. Ашигт малтмалын шинэ чиглэл болох газрын тос, ураны хүдрийн хайгуул,
ашиглалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг байлаа.
Дээрх үндсэн чиглэлүүдийг үндэс болгон цаашдын ажлаа эхэлсэн юм даа.
Юуны өмнө бид Монгол улсын анхны “Ашигт малтмалын тухай хууль”-
ийг Дэлхийн банкны тусламжтайгаар боловсруулж батлуулах, “Алтны тухай
хууль”-ийг боловсруулахад хүчин чармайлт тавин ажиллаа. Энэ бүгд нь манай
салбарын цаашдын хөгжлийн гол үндэс суурь болсон билээ.
“Ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг боловсруулахдаа бид
урьд нь манайд хэвшил болон тогтсон уул уурхай, түлш эрчим хүч, барилга,

418

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

барилгын материалын үйлдвэр, хүнсний үйлдвэрийн түүхий эд гэх мэтээр
ялгавартай ханддаг байсныг нь ашигт малтмал л гэдэг нэгэн ойлголтод оруулах
зорилгыг өвөрлөсөн юм. Өөрөөр хэлбэл дээрхи баялагууд нь хэрэглэгчидээрээ
л ялгагдсан болохоос бус бүгд л ашигт малтмалын төрлүүд билээ.

Мөн хуулийн төсөлд:
Уул уурхайн үйлдвэрүүд нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг, удаан
хугацаанд оруулсан хөрөнгөө нөхдөг байдлыг харгалзан дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үүднээс төрөл бүрийн татвар, хураамжийн
хэмжээг бага байлгах, удаан жил найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Өөрсдийн хөрөнгөөрөө хайгуулын ажлаа гардан хийсэн тохиолдолд давуу
эрхээр ашиглах нөхцлийг бүрдүүлэх

Ашигт малтмалыг кадастаржуулах, ашигт малтмалыг ашигласны төлбөр,
нөхөн сэргээлт гэх мэт олон шинэ санаа, шинэлэг асуудлыг тусгасан билээ.

Ингэснээр уг хууль нь дэлхийн уул уурхайн хөгжлийн тухайн үеийн
шаардлагад бүрэн нийцсэн бүс нутаг, дэлхийд үнэлэгдэх хууль болсныг олон
орны мэргэжилтнүүд үнэлсэн байдаг.

Салбарын хөгжлийн үзэл баримтлалдаа Монгол шиг далайд гарцгүй,
хойд урд хоёртоо асар том хоёр хөршөөр хүрээлүүлсэн, дэлхийн бусад улс
орнуудад уул уурхайн бүтээгдэхүүн борлуулахад тээвэрлэлтийн зай маш хол
зай туулах болдог орны хувьд юуны өмнө энэ хоёр том хөршийн зах зээлд
түргэн борлогдох ашигтай бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийг түрүүлүүлэн
хөгжүүлэх чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байв.

Энэ хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Алт”, “Газрын
тос” хөтөлбөрүүдийг ч манай салбарын мэргэжилтнүүдийн хүчээр нарийвчлан
боловсруулж батлуулан ажил хэрэг болгож эхэлсэн билээ.

Жишээ нь, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх эхний үед энэ асуудлыг
шийдвэрлэх ямар нэгэн зохистой эрх зүйн акт байхгүй, тухайн үеийн шаардлагыг
хангахаа больсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолуудаас өөр эрх
зүйн баримт бичиг байхгүй л байлаа шүү дээ.

Ийм нөхцөлд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс холбогдох журам,
дүрэм, зааврын төслүүдийг боловсруулан тушаалаар баталж хэрэгжүүлж
эхэлсэн нь биднээс их оюун ухаан, мэдлэг чадвар, ажлын туршлага, зүрх зориг
шаардсан хүнд ажил байлаа. Учир нь манай Монгол улсад анх удаа алтны орд
газруудыг хувийн хэвшилд ашиглуулахаар шийдвэрлэж байсан нь ард түмний
алтанд ханддаг, хүндлэн дээдэлдэг сэтгэлгээний том хаалт, давааг давах их
ажлын эхлэл байлаа.

Тухайн үед жилд 700 кг-аар л олборлодог байсан алтны хэмжээг ойрын 5
жилд 10 тоннд, улмаар 15 тоннд хүргэх зорилт тавьсан нь их ч том, зоригтой
шийдвэр байсан бөгөөд зарим нэгэн хүн бүтэхгүй үлгэр ярьж байна гэж ч ойлгож
байсан байх аа.

419

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Мөн зарим нэг нь Цогбаатар Монголын алтыг хувьд өгч буруу үйл ажиллагаа
явуулж байна, түүнийг буруу үйл ажиллагааных нь төлөө бараг л “ ганцад”
суулгах хэрэгтэй гэсэн үг миний сонорт ч хүрч байсан. Гэхдээ бид ухраагүй ээ.
“ганцад” гэдэг нь тэр үеийн ойлголт, хэллэгээр “шоронд” гэсэн үг л дээ.

Бид “Алт”-ны ордуудыг хувьчлахдаа юуны өмнө уул уурхайн буюу геологийн
салбарын мэдлэгтэй, уулын ажлыг удирдаад явах чадвартай хүмүүст ордуудыг
олгож ашиглуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг баримталж байв. Үүний зэрэгцээ
хөрөнгө мөнгөний чадвар сайтай бусад пүүс, компаниуд мэргэжлийн хүмүүсийг
авч ажиллуулсан тохиолдолд ч ордуудыг ашиглуулах эрх олгохоор зорьж
ажиллаж байсан юм.

Үүнийг зарим нэг нь гуйвуулж Яам зөвхөн геологиуддаа алтны ордоо өгч
хуйвалдаж байгаа мэтээр ч ярьж байсан билээ.

Энэ нь үнэн хэрэгтээ бодлогын чанартай томоохон зорилт байсан бөгөөд
өнгөрсөн хугацаанд алт олборлолт зарим жилд 20 гаруй тоннд хүрч уг ордуудын
ашиглалтыг мэргэжлийн өндөр түвшинд авч явж чадаж байгаа нь үндэс суурийг
нь зөв тавьсан бодлого хэрхэн хэрэгждэгийн жишээ юм даа.

Нөгөө талаар асуудлыг ингэж шийдсэн нь тухайн үед ажлын байргүй,
ажилгүй болох гэж байсан олон зуун өндөр мэргэжлийн геологичдыг ажилтай
болгоод зогсоогүй өнөөдөр тэр хүмүүсээс геологи хайгуулын судалгааны ажилд
хувиараа хөрөнгө оруулж шинэ ордуудыг ч нээн илрүүлсээр байгаа билээ.

Мөн түүнчлэн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх чадавхитай пүүс,
компаниуд манай улсад хомс байсныг харгалзан гадаадын хөрөнгө оруулагчдын
сонирхлыг татах явдал нь нэн чухал байлаа.

Энэ ажлын хүрээнд Монгол орны эрдэс баялгийн мэдээллийг дэлхий
дахинаа хүргэх зорилгоор улсын геологийн фондыг шинэчлэх, зах зээлийн
нөхцөлд тохируулах ашигт малтмалын ордын картыг шинэчлэн, англи хэл дээр
хэвлүүлэх, дэлхийн геологи, уул уурхайн мэдээлэл, судалгааны томоохон пүүс,
фирмүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэх явдал байлаа.

Мөн өөрсдийн бололцооны хирээр Канад, АНУ-ын уул уурхайн конгресс,
Япон, Австралийн засгийн газрын шугамаар болон дэлхийн пүүс, компаниудад
холбогдох мэдээллийг хүргүүлж, танилцуулж байлаа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр мөн ч олон их ажил, санал
санаачлага гарч заримдаа бүр Монгол улсын геологи, эрдэс баялагийн сайд
миний бие “Монгол дээл, гутал, жанжин малгайгаа” өмсөөд олон улсын арга
хэмжээнд очиж оролцон гадаадынхны анхаарал, сонирхлыг татах ажил хийдэг
байлаа шүү дээ.

1993 онд Канад улсад зохиогддог олон улсын уул уурхайн олон улсын
хөрөнгө оруулагчдын чуулган\PDAC\-д Монгол улс анх оролцоход “Монгол
эрдэнэ” компанийн захирал, сайдын зөвлөх Д.Жаргалсайханы хамт явахдаа
баахан танилцуулах материал бэлтгэж аваад очсон ч эхэндээ биднийг хэн
ч нэг их тоосонгүй, анхаарсангүй, тэгээд чуулган хаагдах өдөр хүлээн авалт
зарлагдахаар нь нөгөө монгол дээл, гутал, жанжин малгайгаа өмсөөд очсон

420

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

чинь бөөн анхаарал, сонирхол, шохоорхол, нөгөө авч очсон тараах материалууд
ч хэдхэн минутын дотор алга болоод бас ногоон торгон дээл, буриад малгай
өмссөн Д.Жаргалсайхан маань “Монгол бол уул уурхайн маш их боломж,
нөөцтэй орон, баян орон яг л Канадтай ижил” хэмээн баахан зар, сурталчилгаа
хийж мэдээлэл мөн их өгсөндөө. Тэгэж л Монголыг гадаадад танилцуулсан их
хөгжлийн гараа эхэлж байж дээ.

Хожим нь энэ загвараар гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд авчрах
“Дисковер Монголиа” чуулга уулзалтууд эхэлж түүнд Д.Жаргалсайхан маань
томоохон үүрэг гүйцэтгэсэн юм шүү дээ.

Эдгээр ажлын үр дүнд нефтийн орд газруудыг хайх, ашиглах талаар
АНУ, Австралийн фирмүүдтэй бүтээгдэхүүн хуваах зарчмаар ажиллах анхны
гэрээнүүд байгуулагдаж, Японы засгийн газрын тусламжтайгаар ордын
судалгааг эхлүүлэх, говийн аймгуудын зураглалын ажлыг хийлгэх, сансрын
тандан судалгааны асуудлаар Францын “Спота мейж” компанитай хамтын
ажиллагаа өрнүүлж ураны ордыг хамтран ашиглах асуудлаар ОХУ, АНУ,
Монголын компаниудын хосолмол болон гурвалсан гэрээг байгуулан ажиллаж
эхэлсэн билээ.

Алтны үндсэн ордуудыг ашиглах асуудлаар Канад, Америкийн компаниудтай
ч хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Энэ бүхний үр дүнд Монголын уул уурхайн салбарт гаднын компаниуд
хөрөнгө оруулж эхлэх үндэс суурь бүрдэж эхлэл нь тавигдсаан.

Ингэж гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхи ид өрнөж, ажил дөнгөж эхэлж
байх үед би сайдын ажлаа өгөх болж манай дараа дараагийн зарим Засгийн
газруудын бодлогогүй харалган шийдвэрээс болж өнөөдөр “Мардайн” ураны
үйлдвэр балгас болон хувирч, гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхи үнэмшлийг
байхгүй болгож тэдний үйл ажиллагаа эрс буурсан нь хэрэв асуудалд бодлогын
алдаа гаргавал яаж хохирдогийн тод жишээ юм.

Хэрвээ алдаа мадаг гараагүй, гаргаагүй бол энэ цаг үед Монгол улс “ганц
биш” хэд хэдэн “Оюу толгой”-той ч болсон байх боломжтой байсан шүү гэдгийг
мартах аргагүй.

Өөрийн ажиллаж байх хугацаандаа салбарынхаа удирдлагын ноён оргилд
сууж, хийж хэрэгжүүлж байсан ажлуудаас зарим нэгийг товч дурьдахад ийм
байна.

Би 2000-2010 онд ШУТИС-ийн диплом хамгаалах улсын шалгалтын
комиссын даргаар ажиллаж уурхайчдынхаа шинэ үеийг бэлтгэн гаргахад
идэвхитэй оролцон ажиллаж байсандаа ч бахархаж, баярлаж байдаг.

Одоо би Монголын Уул уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөл болон
Монголын уул уурхайн аж үйлдвэрийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн
Үндэсний Холбооны тэргүүнээр ажиллаж, уул уурхайн салбарын бодлого, хууль
эрх зүй, салбарын хөгжлийн талаарх асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ
оруулж, төрийн бус байгууллагуудыг нэгтгэн зангидах, тэдний эрдэм оюуны
болон зохион байгуулалтын хүчийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахад

421

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

хүчин зүтгэж байна.

Өнөөдөр уул уурхайн салбар дахь төрийн бодлого ороо бусгаа, салбарын
хууль эрх зүй тогтвортой бус, хөгжлийн асуудал нь сонгуулиас сонгуулийн
хооронд ихэвчлэн хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр шийдэгдэн өөрчлөгдсөөр байгаа
нь салбарын болон улс орны хөгжилд маш их саад тушаа болсоор байгаад
сэтгэл эмзэглэж явдагаа юунд нуух вэ.

Салбарын мэргэжлийн Яам нь бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх ямар ч
бололцоогүй болсон байна.

Үүнийг ганцхан жишээнээс, тухайлбал томоохон уул уурхайн үйлдвэрүүдийн
удирдлага, үйл ажиллагааг Төрийн өмчийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх
газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэт
уул уурхайд ямар ч хамааралгүй байгууллагуудад тараан өгсөн байдлаас
ч харж болохоор байна. Аймаг орон нутгууд ч уул уурхайн салбарыг дэмжих
сонирхолгүй, тэдэнд дэмжих санаа сэдэл төрүүлж чадахгүй байгаагаас
салбарын хөгжил ч урагшлахгүй байгаа юм.

Салбар хоорондын уялдаа холбоо огт байхгүй болжээ.

Өөрсдийгөө “Эх оронч” гэж нэрлэсэн, уул уурхайн үйлдвэрүүдийг дарамталж
мөнгө олдог бараг “мэргэжлийн” гэж болохоор хэсэг бүлэг хүмүүс бий болсон нь
салбарын хөгжлийг хойш татсаар байна. Мөн мэргэжлийн бус хүмүүс салбарт
олноор орж ирэн “хүрз бариад л” уурхайчин болчихдог гэж ойлгож байгаагаас
салбарын нэр хүндийг доод цэгт нь хүртэл унагажээ.

Томоохон төслүүдийг боловсруулах, хөрөнгө оруулагч нартай гэрээ
хэлэлцээр хийхэд салбарын туршлагатай хүмүүс ахмад мэргэжилтнүүд,
эрдэмтдийг татан оролцуулах явдал хангалтгүй, жаахан гадаад хэл мэддэг нь
голчлон шийдвэр гаргахад нөлөөлдөг болсоноор монголын амьдралд, монголын
уул уурхайд нийцэмгүй, ихээхэн алдагдалтай, алдаатай гэрээ хэлэлцээрүүд
байгуулагдаж улс оронд хор хохирол учруулсаар байх болжээ.

Энэ бүхнийг залруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бодлого, хууль
эрх зүйн тогтвортой байдал салбарын залуу, дунд, ахмад үеийн гар нийлсэн
хамтын ажиллагааг бий болгох явдал ус агаар мэт чухал байна.

“Эрдэнэт” уул уурхайн үйлдвэр байгуулагдаж байх буюу миний залуу үед
монгол улсад орчин үеийн уул уурхайн үйлдвэр байгуулах мэдлэг чадвар,
боловсон хүчин дутмаг байсан нь үнээн. Өнөөдөр бидэнд хангалттай туршлага,
боловсон хүчин, мэдлэг чадвар хуримтлагджээ. Бас манай эрхэм хүндэт
уурхайчид дэлхийн улс орнууд руу олон гарц, холбоотой болж дэлхийн хаанаас
ч ямарч мэдлэг чадвар, техник, технологи олж ирэх, түүнийгээ нутагшуулан
ашиглах боломжтой бас чадвартай болжээ.

Бас манай байгалийн баялгийн илэрц, олдоц, нөөц нь дэлхийн хэмжээний
тоглогч байх нөхцөлийг ч бүрдүүлж байгаа.

Монгол Улсад хөрөнгө оруулж уул уурхайн бизнес эрхлэх хүсэлтэй
гадаадын томоохон эрхэмүүдтэй зөвхөн гүн боловсруулалт, байгаль орчин,
эдийн засаг нийгэмд үр өгөөжтэй шилдэг техник, технологи бас дээр нь

422

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

монгол хүмүүсийг сургаж дадлагажуулах гэдэг гуравхан хатуу байр суурийг
баримталж үнэхээр энэ шаардлагуудыг бүрэн хангасанд нь аливаа хөнгөлөлт,
чөлөөлөлт эдлүүлдэг болмоор байгаа юм.

Нүүрс, алт, зэс гэсэн хэдхэн төрлөөс гадна өнөөдөр дэлхийд өндөр
хэрэгцээ, шаардлагатай үнэ хүрч буй газрын ховор, ураны, литийн бүлгийн
эрдэс баялагуудын хайгуул, олборлолт гүн боловсруулалтанд зориулсан
тусгайлсан төрийн бодлого ч гаргаж хөгжүүлмээр байгаа.

Харин зөвхөн ухаж гаргаад л гадагш зөөх бол бидэнд гадны хөрөнгө
оруулалт хэрэггүй биз ээ.

Уул уурхайн болон монгол орны маань хөгжил уурхайчид Та биднээс
ихээхэн хамаарахаар байна.

Өнөөдөр манай орны хөгжил уул уурхайн хөгжилтэй салшгүй холбоотой
тийм л орчин нөхцөл бий болсон байна.

Уул уурхайн 100 жилийн ойг тохиолдуулан яруу алдарт уурхайчид Та
нартаа баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, энэ дэлхийн бүхий л сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэж, ард түмэн
маань баяр баясгалангаар дүүрэн амар амгалан сайхан амьдрахын өлзийтэй
ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн ирээдүй болсон хүүхэд залуучууд Та
бүхэндээ хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, шинжлэх
ухааны арвин мэдлэгтэй, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн цохилох
зүрх, мэдрэх сэтгэлтэй иргэн болж төлөвшин хүмүүжихийг хүсэн ерөөе.

Уурхайчид Та бүхнийгээ дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж
салбартаа олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлж, байгаль орчин,
хүн арддаа ээлтэй ногоон хөгжлийг авчрахын төлөө хөдөлмөрлөж Монгол
орноо дэлхийн хөгжилтэй орнуудын эгнээнд хүргэхийн төлөө хөдөлмөрлөж,
хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Уурхайнхаа баялгийг “Ухааны баялаг” болгон хөгжицгөөе.

Эцэст нь надтай хамтран ажиллаж миний ажилд гүн туслалцаа үзүүлж
байсан, үзүүлж байгаа салбарын нийт хамт олон болон мэргэжилтэн, найз
нөхөд, ах дүү, гэр бүлийнхэн та бүхэндээ үргэлж баярлаж байдгаа илэрхийлж
эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

423

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ГАЛСАНГИЙН ЦОГТ

Аж үйлдвэрийн гавъяат
ажилтан

Бэсүд овогт Галсангийн Цогт миний бие 1967 онд Улаанбаатар хотод төрсөн.
1975-1985 онд Нийслэлийн арван жилийн 14 дүгээр дунд сургууль, 1985-1990
онд ЗХУ-ын (хуучнаар) Свердловск хотын Уул уурхайн дээд сургуулийг “Ил
уурхайн ашиглалтын технологич инженер” мэргэжлээр төгссөн.

1991-1995 онд Казахстаны ШУА-ийн Д.А.Кунаевын нэрэмжит Уул уурхайн
хүрээлэнгийн аспирантурт суралцаж “Төмөр замын тээвэртэй ил уурхайн
олборлолтын ажлын үндсэн параметрийг имитацийн загвараар оновчлох нь”
сэдвээр Техникийн ухааны дэд эрдэмтэний (Ph.D) зэргийг хамгаалсан. 2000 онд
Шинэ Зеланд Улсад англи хэлний сургууль, 2008 онд АНУ-ын Колорадогийн
Уул уурхайн сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

Би 1990-1991 онд Информатикийн Үндэсний Төвд эрдэм шинжилгээний
дэд ажилтан, 1991-1995 онд Казахстаны Уул уурхайн хүрээлэнгийн аспирант,
1995-1996 онд ЭХГУУЯ-ын Уул уурхайн хүрээлэнд Уурхайн автоматжуулалтын
секторын эрхлэгч, 1996 оноос өнөөг хүртэл “Монголын Алт” (МАК) ХХК-д
Мэдээлэл, автоматжуулалтын инженер, Уулын мастер, Уурхайн хэсэгт уулын
инженер, Уурхайн ерөнхий инженер, Үйлдвэрлэл эрхэлсэн захирлын орлогч,
Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд ерөнхийлөгч,
Үйлдвэрлэл, Төслийн хэрэгжилт эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд
Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Миний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж 2001 онд Монгол
Улсын “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн
ойн медаль, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ”Алтан гадас”
одон, 2017 онд Монгол Улсын “Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цолоор тус тус
шагнасан.

Миний аав Хилийн цэрэгт 30 гаруй жил алба хаасан хилчин хүн байсан.
Хүүхэд бага насны маань төрж өссөн орчин мааань хилийн цэргийн анги,
отрядын хашаа, цэргийн жагсаал сургууль, одон, медалийн туузтай дарга
нарын дунд өнгөрсөн. Тийм болохоор багасаа цэргийн хүн болох, тэр тусмаа
заставт алба хаахыг мөрөөддөг байлаа. Арван жилээ төгсөөд НАХЯ-ын нэр
дээр сургуульд явахаар судлагдаж байсан тэр үед аав маань “насаараа шинель

424

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

өмслөө, цэргийн албыг муу гэж байгаа юм биш, миний хүү нэг сайхан инженер
болчихвол яасан юм бэ” гэж хэлэхээр нь үгэнд нь ороод цэргийн хүн болох
бодлоосоо салж билээ.

Их дээд сургуульд элсэх конкурсын шалгалт өгөөд МУИС-д дээрээсээ
12-т бичигдэж, хуваарь сонгох болсон. Олон сайхан хуваарь байсан л даа.
Гэнэт миний нэрийг дуудахаар нь сандраад “Технология и комплексная
механизация…” гээд л нэг их гоё үгнүүдтэй хуваарь байхаар авчихсан чинь
л уулын инженерийн мэргэжил сонгох болсон. Тухайн үед уул уурхайн талаар
ямар ч ойлголт байгаагүй болоод тэр үү, конкурсэнд өндөр оноо авчихаад ийм
хуваарь авах ч гэж дээ хэмээн бодож байлаа. Одоо харин “горняк” болоогүй
бол өөрийгөө ер нь ямар мэргэжилтэй болох байснаа төсөөлж чаддаггүй.

Миний суралцаж төгссөн Свердловскийн уул уурхайн дээд сургуульд 100
гаруй монголчууд суралцдаг байсан боловч яг миний мэргэжлээр нэг ч Монгол
оюутан байхгүй байлаа. Намайг очдог жил нэг монгол залуу төгссөн гэсэн.
Ганц монгол гээд факультетдаа болон общактаа их л нэр хүндтэй байсан. Хэл
сурахад ч их дөхөм болсон. Оюутан цагийн олон сайхан дурсамж бий.

Сайн багш нарын минь ач гавьяа өнөөдрийн ажил амьдралд намайг
хүргэсэн гэж боддог. Эргээд бодож байхад би ер нь их сайн багш нарын гараар
дамжсан азтай хүн.

Биднийг хүүхэд байхад нийслэлийн арван жилийн 14-р сургуулийн
физикийн гүнзгийрүүлсн сургалттай ангийг төгссөн. Монгол Улсын гавьяат багш
Б.Оргой гэж Монголын олон арван алдарт хүнийг төрүүлсэн сайхан буурал
багш маань байлаа. Багшийн маань олон шавь нар тухайлбал Монгол Улсын
анхны ерөнхийлөгч П. Очирбат гуай байна. Оюутан байхад миний багш доктор,
профессор Владимир Степанович Хохряков гэж хүн байсан. Түүний бичсэн
сурах бичгийг Орос, Монголын төдийгүй олон орны уул уурхайн сургуульд
ашигладаг. Ил уурхайн төлөвлөлтийн автоматжуулсан систем /САПР-карьеров/
гэсэн сургалтын программыг анх удаа нэвтрүүлж ЗХУ-ын төрийн шагнал
хүртэж байсан хүн. 1991-1995 онд Казахстан Улсад аспирантурт суралцаж
байхад миний удирдагч багш маань Казахстаны Шинжлэх Ухааны Академийн
сурвалжлагч гишүүн, доктор профессор Д.Г.Букейханов гэдэг хүн байсан.
Надад ном хэрхэн уншиж, яаж тэмдэглэл хөтлөхөөс өгсүүлээд их зүйлийг зааж
сургасан даа. Эдгээр багш нарынхаа ачийг байнга санан дурсаж явдаг.

Манай хамт олон, миний ажилладаг “Монголын Алт” /МАК/ компани Монгол
Улсын хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр болохуйц олон төслүүдийг
амжилттай хэрэгжүүлсэн одоо ч бид улс орондоо хэрэгтэй олон сонирхолтой
шинэ төслүүд дээр ажиллаж байна.

МАК компани байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрлэлийн үйл
ажиллагаанд орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр
шинээр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэргэжилтэй
боловсон хүчин бэлтгэх, ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх,
төслийн хүрээнд шинэ дэд бүтцүүдийг бий болгох, бизнесийн шинэ салбарт

425

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

үйл ажиллагаа эрхлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж амжилттай ажиллаж
байна.

Уул уурхайн салбар Монгол улсын хөгжлийн нэг түлхүүр гэдгийг нийтээрээ
хүлээн зөвшөөрч байгаа. Ашигт малтмалыг нээн илрүүлэх, нөөцийг нь тогтоон
баталгаажуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулж эдийн
засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалтыг тухайн бүс нутгийн дэд бүтэц,
ирээдүй хөгжлийн чиг хандлагатай нь уялдуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр
салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэх асуудал Монгол төрийн анхааралд “хар
хайрцагны” бодлого болон хэрэгжиж байх ёстой.

Төрийн зүгээс “Уул уурхай-металлурги-эцсийн бүтээгдэхүүн” бий
болгоход чиглэсэн аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг барих асуудлыг
бодлогоор дэмжих шаардлага байна. Байгалийн баялагаа эдийн засгийн
эргэлтэнд оруулахад хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйл бол мэргэжлийн
инженер техникийн ажилтан, ажилчид. Материаллаг үйлдвэрлэл дээр
ажиллах инженерүүд мэргэжлийн слесарь, засварчид, токарьчид, техникийн
операторуудаа системтэй, төлөвлөлттэй бэлтгэж эхлэхгүй бол уул уурхайн энэ
олон төслүүд хэрэгжээд ирэхээр хэнийгээ ажилуулах вэ гэдэг асуудал гарах
болно.

Уурхай гэдэг бол орон зайн болон цаг хугацааны эгшин бүрд өөрчлөгдөж
байдаг учраас оновчтой шийдвэрүүдийг шуурхай гаргах, хүн хүч, техникийг зөв
зохион байгуулах асуудал өдөр тутам гардаг. Уул уурхайн үйлдвэрлэл бол сайн
удирдан зохион байгуулагч байхыг хүнээс шаарддаг. Би өөрийн мэргэжлээрээ
бахархах дуртай.

Эцэст нь ашигт малтмалын ордыг Монгол хүн өөрөө үнэлэн тогтоож,
өөрсдөө ашиглаж, Монголын төр өндөр боловсролтой мэргэжилтнээ сургаж
бэлтгэн, бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудлуудтай уялдсан алсын
хараатай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлснээр Монгол орон хөгжин
дэвжих болно гэж боддог.

426

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЧОЙЖИНЗАВЫН ЦОГТБААТАР

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
Уул уурхайн бодлогын газрын

Техник, технологийн хэлтсийн дарга

Зээрднүүд овгийн Чойжинзавын Цогтбаатар 1963 онд Сүхбаатар аймгийн
Халзан сумын “Хатавч” гэдэг газар төрсөн. Аав, ээж маань жирийн малчин
хүмүүс. Аав, ээж маань 12 хүүхдийг төрүүлж өсгөсөн. Миний бие 3 ах, 4 эгчтэй
айлын 8 дахь хүүхэд, доороо 2 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй.

Бага насаа эцэг, эхийн гар дээр мал маллах ажилд тусалж өнгөрүүлсэн.
Халзан сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 онд төгсч бүрэн бус дунд, Баруун-
Урт хотын 10 жилийн дунд сургуулийг 1982 онд төгсч бүрэн дунд боловсрол
эзэмшсэн. Дараа нь 1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд
сургуулийн Бэлтгэл факультетэд суралцан улмаар 1983-1988 онд тус сургуулийн
Уул уурхайн факультетэд суралцан уурхайн инженер-цахилгаанч мэргэжил
эзэмшсэн. Тухайн үеийн Техникийн их сургуульд 1999 онд суралцаж Уулын
цахилгаан-механик чиглэлээр суралцаж техникийн ухааны магистрийн зэрэг
хамгаалсан. БНСУ-ын Тэйжон хот, Солонгосын Геологи, уул уурхай, материалын
хүрээлэнд 1997, 2001 онд “Ашигт малтмалын хайгуул, олборлолт”, Швед Улсын
Льюлагийн их сургуулийн Олон улсын сургалт, хөгжлийн төв-CENTEC-т 1999
онд “Уул уурхайн технологи”, Япон Улсын Уул уурхайн технологийн олон ул-
сын хүрээлэнд 2004 онд “Уул уурхайн тогтвортой хөгжил”, Австрали Улсад 2011
онд “Уул уурхайн нийгмийн нөлөөлөл”, Канад Улсын Бритиш Колумб, Онтарио
мужийн Засгийн газарт 2019 онд “Уул уурхайн зөвшөөрлийн засаглал, бодлого
зохицуулалт” чиглэлээр тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

Уул уурхайн мэргэжлийг санамсаргүй эзэмшсэн ч мэргэжлээрээ бахархаад
баршгүй. Энэ сайхан мэргэжлийг ямар хувь заяагаар эзэмшиж энэ том салбарын
нэгэн үеийн түүхэн гэрч болов оо гэж баяртай явдаг аа.

Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /хуучин нэрээр/-ны томилолтоор
эзэмшсэн мэргэжлийн дагуу Эрчим хүч, уул уурхайн эрдэм шинжилгээ, зураг
төслийн институтийн Уул уурхайн зураг төслийн товчооноос ажлын гараагаа
эхэлж Зураг төслийн инженерээр 1988-1990 онд ажилласан. Бүтцийн
өөрчлөлтөөр Уул уурхайн хүрээлэн байгуулагдахад тус хүрээлэнд орж мөн
зураг төслийн инженерээр 1990-1992 онд ажилласан.

427

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1990-ээд онд Монгол Улсын уул уурхайн салбарт анхны хувийн компаниуд
бий болж байсны нэг нь тухайн үеийн “Нэйчө” ББХК байсан юм. Тус компани
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хужиханы цагаан тугалганы
үйлдвэрийг сэргээн ажиллуулсан бөгөөд Ч.Цогтбаатар миний бие тус үйлдвэрт
үйлдвэрийн цахилгааны инженер, ерөнхий инженер, уурхайн даргаар 1992-
1997 онд ажиллаж байсан.

Ашигт малтмалын тухай хууль 1997 онд шинэчлэгдэн батлагдаж тус хуулийг
хэрэгжүүлэх үүрэгтэй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулахад тус
газрын Уул уурхайн албанд мэргэжилтнээр орж ажилласан. Тус газарт 2003
он хүртэл ажилласан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт үр бүтээлтэй
ажилласан тул намайг Үйлдвэр, худалдааны яаманд ахлах мэргэжилтнээр
дэвшүүлэн ажиллуулсан. Тус яаманд 2003-2006 онд ажилласан.

Дараа нь 2006-2008 онд Монгол-Хятадын хамтарсан “Цайрт Минерал”
ХХК-ийн Тэргүүн дэд захиралаар ажилласан.

Миний бие 2009 оны 2 дугаар сараас Эрдэс баялаг, эрчим хүчний яамны
Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч даргаар ажилласан.
Бүтцийн өөрчлөлтөөр 2012 онд шинэчлэн зохион байгуулагдсан Уул уурхайн
яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт шилжин ахлах мэргэжилтнээр
4 жил ажилласан. Дараа нь мөн шинэчлэн байгуулагдсан Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яаманд ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр 2016-2020 онд
ажилласан. Тус яамны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн
хэлтсийн даргаар 2020 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.

Ажлын гараагаа эрдэм шинжилгээ, зураг төслийн институцээс эхэлж
хувийн хэвшил, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, салбарын яам,
хамтарсан үйлдвэр гээд салбарын бараг бүх шат дамжлагад 35 дахь жилдээ
ажиллаж байгаагаараа бахархаж байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Сүүлийн
2 жилд тус зөвлөлийн орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдааны даргаар
ажиллаж байна.

ХҮЯ, ЭБЭХЯ, УУЯ, УУХҮЯ-нд ажиллах хугацаандаа салбар талаар төрөөс
баримтлах бодлого, салбарын хууль, тогтоомж, дүрэм, журмыг боловсруулахад
оролцож ажилласан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого,
Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Ашигт малтмалын тухай
хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт
тавих тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн
төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллаж байсан. Тэсэлгээний аюулгүй
ажиллагааны нэгдсэн дүрэм, Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм, Ашигт
малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны
дүрэм, Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам,
Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам
зэрэг салбарт мөрдөж буй дүрэм, журмыг боловсруулахад оролцож байсан.
Зарим ордуудыг ашиглах ТЭЗҮ боловсруулахад зөвлөх, шинжээчээр ажиллаж

428

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

байсан. Монгол уул уурхай 95- Монголын уул уурхайн түүхэн хөгжлийн жим
номын хамтран зохиогчоор ажиллаж бүтээсэн. Уул уурхайн салбарын үсрэнгүй
хөгжлийн 30 жил /Алдаа, оноо, сургамж/ номыг зохиосон.

“Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр 2000 онд, Их Монгол улс байгуулагд-
саны 800 жилийн ойн хүндэт медалиар 2006 онд, Монголын улаан загалмайн
нийгэмлэгийн “Нигүүсэл” мөнгөн медалиар 2007 онд, “Тэргүүний геологич”
цол, тэмдэг, “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2009 онд,
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
Алтан гадас одонгоор 2011 онд, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмд-
гээр 2014 онд, “Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2015 онд,
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2017 онд, Ардын хувьсгалын
100 жилийн ойн медалиар 2022 онд тус тус шагнуулсан. Төрийн албаны дэд
зэргийн эрхэлсэн түшмэл.

Салбарын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг маань төрөөс
өндрөөр үнэлж ирсэнд баярлаж байна. Төрийн сүлд маань өршөөх болтугай.

Уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх
салбар болтлоо хөгсөн байна. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад хотжилт,
барилгажилт, авто болон төмөр зам, тэдгээрийн тээвэр, эрчим хүч, түлш
шатахуун, машин тоног төхөөрөмжийн импорт, хил, гааль зэрэг салбарууд
эрчимтэй хөгжиж байна. Тээвэр-ложистик, хил гаалийн нэвтрүүлэх чадвар,
эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлвэл уул уурхайн салбарт маш их боломж
ирээдүй байгаа. Ойрын хэдэн жилдээ Монгол Улсын эдийн засаг уул уурхайн
салбараас хамааралтайгаар өсөх, уруудах нь шийдэгдэхээр байна. Цаашдаа
уул уурхайн салбарын орлогыг улсын эдийн засгийн өөр салбарыг хөгжүүлэхэд
зарцуулах, эдийн засгийг солонгоруулахад ашиглахгүй бол энэ байдал хэдий ч
хүртэл үргэлжилж магадгүй. Мөн томоохон уурхай, боловсруулах үйлдвэрийг
хөгжүүлж эдийн засгаа тэтгэх бодлого баримталж байгаа бол хүний нөөцийн
асуудалд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Алтны шороон орд болон
жоншны судлын ордод үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжүүдийн
нөхөн сэргээлт хийдэгггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын
шаардлага хангадаггүй, зам, тээврийн дэд бүтэц бүрдээгүйгээс шороон замаар
тээвэр хийдэг зэрэг үйл ажиллагаанаас шалтгаалан уул уурхайн салбарын
нэр хүнд унах тохиолдол гарч байна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг бүрэн
дүүрэн хангадаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Уул уурхайн
бүтээгдэхүүнийг гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна. Уг
асуудлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн шилдэг
технологитой, эдийн засгийн үр ашигтай байхаар тооцож хэрэгжүүлэх нь зүйтэй.

Анх сургууль төгсч ирээд ажилд орсны дараа хөдөө орон нутаг руу
томилолтоор явахдаа шуудангаар л явдаг байж дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт
тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжсэний дараа бүх нийтээрээ хүндрэлтэй
байдалд орж байсан. Хужиханы цагаан тугалганы уурхайд ажиллаж байхад
энэ жижиг уурхайн бүх асуудлыг гардан хариуцаж ажилладаг байсан тул

429

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

эндээс маш их юмыг сурч мэдэж авсан. Энэ үед уурхайд шаардлагатай сэлбэг
хэрэгсэл, материал хомсдолтой байсан тул Багануур зэрэг томоохон уурхайд
ажилладаг байсан танил талаараа хөөцөлдөж арай гэж нэг юм олж уурхайнхаа
үйл ажиллагааг гал алдуулахгүй явуулдаг байлаа. Ашигт малтмалын хэрэг
эрхлэх газар байгуулагдсаны дараа УАЗ-469, фургон машинаар л томилолтоор
явдаг байлаа. Цайрт Минерал ХХК-д ажиллаж байхад иргэний нийгмийн
гэж нэрлэгдэх зарим байгууллагын төлөөлөл төрийн төлөөллийн хамт очиж
тэдэнтэй муудалцаж гар зөрүүлэхдээ хүртэл хүрч байсныг санаж байна.
Салбарын яаманд ажиллах хугацаанд олон, олон хууль тогтоомж, журам,
дүрмийг боловсруулах, баталгаажуулахад оролцож явжээ. Эрдэс баялаг, эрчим
хүчний яаманд газрын орлогч даргаар ажиллаж байх үед нэг асуудал болсныг
санаж байна. Тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд
хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 2 ч төслийг УИХ-ын
гишүүд санаачлан боловсруулсан байсан. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын
санаачилсан хуулийн төсөлд тэсэлгээний асуудлыг Батлан хамгаалах яамны
эрхлэх асуудалд хамруулахаар тусгаж улмаар УИХ-аар хэлэлцэх үед тухайн
үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг буцаах шийдвэрийг гаргаж
буцаасан. Дараа нь тэдгээр хуулийн төслүүдийг яамнаас нэгтгэн хуулийн
төслийг боловсруулж УИХ-аар 2013 онд хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн нь
өдгөө мөрдөгдөж байна. Мөн салбарын яамнаас дэмжээгүй хуулийн төслүүд ч
батлагддаг, хэрэгжилтэд хүндрэлтэй байдал үүсдэг байсан.

2020-2021 онд цар тахалтай, хүндрэлтэй үеийг манай улс төдийгүй, дэлхий
нийтээр давж гарсан. Хорио тогтоосон үед Засгийн газрын байгууллагууд 20-
30%-ийн ирцтэйгээр ажилладаг байсан. Гэвч манай Уул уурхайн бодлогын
газар 70%-иар ажилладаг байлаа. Тухайн үед манай яам бодлогын бус, хуучин
нийгмийн үеийн аж ахуйн яамны үүргийг гүйцэтгэж байсан гэж хэлж болно.
Уурхайнуудын хорио, цээр, түүхий эд, материалын хангамж, бүтээгдэхүүний
экспорт, ажиллагсдын ээлж солилцоо гээд олон асуудлыг хариуцаж ажиллаж
байлаа. Шаардлагатай үед уурхайнуудтайгаа цахимаар холбогдож тулгамдсан
асуудлаар ярилцдаг байсан. Тухайн үед манай газрынхан албан өрөөндөө
өөрсдөө өдрийн хоолоо хийж идээд хүнд үеийг давсан даа.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн
баярын мэндийг үе үеийн уурхайчид, ахмадууд, хамт ажиллаж байсан хүмүүс,
салбарынхандаа хүргэж ажлын амжилт, амьдралын аз жаргалыг хүсэн ерөөе.
Салбар маань улсынхаа хөгжлийн түүчээ болсоор ирсэн. Цаашид хөгжлийн
томоохон хүч болсоор байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Салбар маань
ашиг хонжоо хайсан ухамсар мөчид хүмүүсийн гараар биш салбарын жинхэнэ
мэргэшсэн мэргэжилтнүүдийн гараар хариуцлагатайгаар хөгжих ёстой.

Нийт уурхайчиддаа, ахмадууддаа, хамт ажиллаж байсан хүмүүстээ Монгол
Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн
баярын мэндийг хүргэж ажлын амжилт, амьдралын аз жаргал, хамгийн сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уурхайчдын яруу алдар бадрах болтугай.

430

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

БОРХҮҮГИЙН ЦОГТСАЙХАН

“Шивээ Овоо” ХК-ийн технологийн
автомашины жолооч-оператор, Монгол

Улсын Гавъяат уурхайчин

Борхүүгийн Цогтсайхан нь 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд
төрсөн. 1989 онд сумынхаа 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд
боловсрол эзэмшсэн. Ардын армид 2 жил алба хааж, 1991 онд халагдаж ирээд
Шарын голын уурхайн дэргэдэх курст хүнд даацын автомашины жолоочийн
сургалтад суралцаж Хүнд даацын автомашины жолоочийн мэргэжил эзэмшсэн.

1992 онд “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн ажилтан болсноос хойш
эдүгээ 28 дахь жилдээ эзэмшсэн мэргэжлээрээр ажиллаж байна. Үүнээс эхний
6 жилд БелАЗ технологийн автомашины жолоочоор ажилласан ба техникийн
шинэчлэл эхэлсэнтэй холбогдуулан 1998 оны 12-р сараас эхлэн HD-405-
6 маркийн Коматцу технологийн автомашины жолооч-оператораар 18 жил,
техникийн шинэчлэлтээр орж ирсэн БелАЗ-75137 технологийн автомашины
жолооч-оператораар 2016 оноос хойш 6 жил ажиллаж, нийт 30 жил мөргөцөг,
агуулахаас боловсруулалтад оруулах нүүрс, мөн хөрс тээвэрлэж байна.

Б.Цогтсайхан нь энэ хугацаанд төлөвлөгөөт даалгавраа 100-аас дээш
хувиар тогтмол биелүүлж ирсэн.

Б.Цогтсайханы машин бигадынхан эзэмшиж буй машин техникийнхээ засвар
үйлчилгээг тогтмол хугацаанд нь хийж, техник ашиглалтыг сайжруулснаар
техникийн бэлэн байдлын коэффициентийг /ТББК/ 93.7-98.9%, бэлэн техник
ашиглалтынн коэффициентийг /ТБАК/ 99.6-99.7%, техник ашиглалтын
коэффициентийг /ТАК/ 90.8-96.6%-д тус тус хүргэсэн үзүүлэлтээрээ бусад
нүүрс тээврийн машинуудаа тэргүүлж байна. Б.Цогтсайхан 1998 оны 12-р
сард хүлээн авсан нүүрсний технологийн автомашинаа хариуцан ажиллахдаа
тэрээр 918636 км зам туулж 59294 мот/цаг ажиллаж 1.4 сая тонн нүүрс буюу 1.2
сая шоометр уулын цулыг нүүрсний мөргөцгөөс агуулах, агуулахаас технологи
дамжлагын хэсгийн нүүрс хүлээн авах бункер хүртэл тээвэрлэжээ.

Түүний энэхүү гавьяа, амжилтыг төр засаг, байгууллагаас дараах
шагналар шагнасан байна. 2001 онд “Байгууллагын хөдөлмөрийн аварга”,
2003 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Тэргүүний ажилтан”, 2008 онд
“Байгууллагын хөдөлмөрийн аварга”, 2009 онд Монгол Улсын Засгийн газрын

431

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

шагнал “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 2011 онд Монгол Улсын төрийн
дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2017 онд Говьсүмбэр
аймгийн “Оны онцлох хүн”, уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн
ойн хүндэт тэмдэг, үнэмлэх зэрэг нэр хүндтэй шагналаар шагнагдсан байна.

Тэрээр эзэмшиж буй машиныхаа эдэлгээний хугацааг 11 жилд хүргэж, 3-аас
доошгүй жил үргэлжлүүлэн ашиглах боломж бий болгосноос гадна Коматцу
самосвалын хөдөлгүүрийг 20.0 мянган мото/цаг буюу мөрдөж буй нормативаас
7500 мот/цагаар илүү ажиллуулж компанидаа төдийгүй салбартаа дээд амжилт
тогтоож 693.0 мянган шоо метр уулын цул нэмж тээвэрлэсэн байна.

Б.Цогтсайханы ажлын амжилт, хөдөлмөр бүтээлийг нь үнэлж, уул уурхайн
салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 122 дугаар зарлигаар
Монгол Улсын төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат уурхайчин” цол,
тэмдгээр шагнасан байна.

432

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ЖАМЪЯНХОРЛООГИЙН ЦЭВЭГМИД

Монгол Улсын Төрийн шагналт,
Гавьяат багш

Харчин овогт Жамъянхорлоогийн Цэвэгмид шороон хулгана жил буюу
1948 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Оюут Хайрхан” гэдэг газар
төрсөн. 1961 онд Дундговь аймгийн Буянт-Овоо сумын бага сургууль, 1967 онд
нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль, 1972 онд ОХУ-ын Санкт-Петербург
хотын Уул уурхайн техникийн Их сургуулийг “Уул уурхайн цахилгаанжуулалт,
автоматжуулалт” мэргэжлээр тус тус төгссөн. Монгол Улсын Их сургууль,
Политехникийн дээд сургууль, Техникийн Их сургууль, Шинжлэх ухаан,
технологийн Их сургууль (ШУТИС)-д 1972 оноос багш, ахлах багш, орлогч декан,
тэнхимийн эрхлэгч, дэд профессор, профессор, тэргүүлэх профессороор 50
жил ажилласан. Монгол Улсын Техникийн Их сургуулийн докторын зэрэг олгох
зөвлөлд 2000 онд “Ил уурхайн цахилгааны аюулгүй ажиллагааны түвшинг
судлаж дээшлүүлэх арга боловсруулах” сэдвээр техникийн ухааны докторын
зэрэг амжилттай хамгаалсан. Монгол улсын эрдмийн зэрэг, цол олгох Дээд
Зөвлөлөөс 1995 онд “дэд профессор” цол, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөс
2009 онд “профессор” цол олгосон. ШУТИС-ийн Хүндэт профессор цолоор 2004
онд шагнагдсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 5 сарын 17-ны
өдрийн “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай”
A/181 дугаар тушаалаар “Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын зэрэг
хамгаалуулах зөвлөлийн гишүүн”-ээр томилогдон ажиллаж байна.

Профессор Ж.Цэвэгмид өнгөрсөн 50 жилийн хугацаанд Уул уурхайн
үйлдвэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмж, Уурхайн
машин механизмын цахилгаан хөтлүүр, Уурхайн технологийн процессын
автоматжуулалт, Уурхайн цахилгааны аюулгүй ажиллагаа зэрэг мэргэжлийн
хичээлүүдээр оюутан, магистрант, докторант нарт мэдлэг, чадвар, дадал
олгох сургалт явуулах, сургалтын кабинет, лабораториудыг шинээр байгуулах,
шинэчлэн тоноглох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, Уул уурхайн
ашиглалтын технологи, Уурхайн цахилгаан механик, Уурхайн цахилгаан тоног
төхөөрөмжийн ашиглалт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг
мэргэжлүүдийн сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөрийг төр, засгийн

433

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

бодлого, дээд боловсорлын сургалтын орчин үеийн шаардлагатай уялдуулан
боловсруулах, шинэчлэх зэрэг сургалт, арга зүйн ажлын зэрэгцээ оюутан,
суралцагчид, инженер техникийн ажилтан нарт зориулсан 21 ном, сурах бичиг,
гарын авлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр 112 өгүүлэл,
илтгэл хэвлүүлж, бусад хүмүүсийн бичсэн 12 ном, сурах бичгийг редакторлаж,
эрдэм шинжилгээ, судалгааны болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний
ажлын 30 тайлан, төслийг үйлдвэрлэлд шилжүүлж, уурхайн хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр улсын хэмжээнд бүх нийтээр дагаж
мөрдөх 5 дүрэм, 16 үндэсний стандарт боловсруулан батлуулж, нийт 6 бүтээлд
ашигтай загварын болон зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан зэрэг бүтээл
гаргажээ. Мөн 150 гаруй оюутны төгсөлтийн ажил, дипломын төсөл, 20 гаруй
магистрантын төгсөлтийн судалгааны ажил, 4 докторантын техникийн ухааны
докторын зэрэг горилох эрдэм шинжилгээний ажлыг удирдаж амжилттай
хамгаалуулжээ.

Профессор Ж.Цэвэгмидийн уул уурхайн мэргэжлийн үндэсний инженер,
мэргэжилтэн, эрдэмтэн сурган бэлтгэх болон уул уурхайн шинжлэх ухааныг эх
орондоо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндөр үнэлж
Монгол Улсын Засгийн газрын шагнал Тэргүүний уурхайчин (1992 он), Ардын
боловсролын тэргүүний ажилтан (1997 он), Хөдөлмөр, нийгэм хангамжийн
тэргүүний ажилтан (2001 он), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (2004 он)
цол тэмдэг, Монгол Ардын Хувьсгалын 80 жилийн ойн Хүндэт медаль (2001
он), Алтан гадас одон (2004 он), Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
(2012 он) тус тус шагнасан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11
дүгээр сарын 11-ний өдрийн 81 дүгээр зарлигаар Монгол Улсын Гавьяат багш
цол, 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 130 дугаар зарлигаар “Уул уурхайн
технологи, эдийн засаг, экологи” долоон боть хамтын бүтээлд нь Монгол Улсын
Төрийн шагнал хүртээжээ.

Дурсамж

Миний “Их сургуулийн багш” болох үндэс суурь тавигдаж эхэлсэн тэр азтай
тохиолдлыг дурсахдаа дуртай байдаг юм. 1965 онд ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдын дунд зохиогдсон Математикийн улсын анхдугаар
олимпиадад амжилттай оролцсон 8-р ангийн сурагчдыг нийслэлийн 1, 2, 3,
5, 6, 12, 15, 18 дугаар зэрэг сургуулиудаас цуглуулж Нийслэлийн лаборатори
1-р дунд сургуулийн математикийн гүнгийрүүлсэн сургалттай анхны ангийг
бүрдүүлэхэд 5-р сургуулиас би сонгогдож энэ ангид шилжиж суралцсан. Ма-
най ангийнхан нийслэлийн шилдэг сурагчдаас бүрдсэн болохоор 10-р ангиа
төгсөөд бүгдээрээ гадаад, дотоодын их. дээд сургуульд элсэн суралцсан юм.
Манай ангийн 24 төгсөгчөөс ОХУ-ын нийслэл Москва хотын их, дээд сургуу-
лиудад 11 хүн, Ленинград (Санкт-Петербург) хотын их, дээд сургуулиудад
3 хүн, Эрхүү хотын УААДС, Румын болон Югослав улсад тус бүр нэг хүн,
МУИС-ийн математикийн ангид 4 хүн, УБДС-ийн математикийн ангид 2 хүн
элсэн суралцсан, харин нэг төгсөгч маань МУИС-д суралцах байсан боловч ар

434

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

гэрийн гачигдлаар хөдөө мал аж ахуй дээр гарч ажилласан ч сүүлд ХААИС-ийг
төгссөн. 1967 онд Математикийн улсын Ш олимпиад зохиогдоход нийслэлийн
болон улсын хэмжээнд манай ангийн 8 сурагч эхний байруудад шалгарч бай-
лаа. Тэр зун улсын олимпиадын эхний байруудад шалгарсан болон олон улсын
математикийн олимпиадад амжилттай оролцоод ирсэн 6 хүүхдийг Сайд нарын
Зөвлөлийн дэргэдэх Дээд, тусгай дунд мэргэжлийн боловсролын Улсын хоро-
оны орлогч дарга (сүүлд З.Энэбиш гуай байсныг мэдсэн), бас нэг хүний хамт
дуудан уулзаж “Та нарыг удахгүй байгуулагдах Политехникийн дээд сургуулийн
багшаар бэлтгэхээр сонгож авсан. МУИС-ийн нэр дээр гадаадад суралцана.
Төгсч ирээд дээд сургуулийн багш болохын тулд маш сайн сурах ёстой шүү.
Одоо та нар эдгээр мэргэжлээс сонгож авцгаа” гэж танилцуулаад 10 гаруй мэ-
ргэжлээс сонголт хийлгэв. Эдгээр 6 залуусын нэг нь олон улсын математикийн
олимпиадаас хүрэл медаль хүртсэн Завхан аймгийн сурагч Ж.Дашдорж, бусад
нь манай тооны ангийнхан болох бидний 5 залуу байсан юм. Ингэж би ОХУ-ын
Ленинград (Санкт-Петербург) хотын Уул уурхайн дээд сургуулийн “Уул уурхайн
цахилгаанжуулалт, автоматжуулалт” мэргэжлийг сонгож, томилолт аваад
МУИС-ийн мэдэлд ирсэн. Үүнээс хойш миний ажил, амьдралын 55 жил МУИС,
ШУТИС-тай нягт холбоотой яваа билээ.

Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийг төгсч ирээд МУИС-ийн
Ректорын 1972 оны 374 дүгээр тушаалаар “Геологи, уул уурхайн факультетийн
геологи минералогийн тэнхимд 1972 оны 7-р сарын 17-ны өдрөөс багшаар
томилогдон” ажиллаж эхлэв. Намайг анх ажилд орох үед уул уурхайн
мэргэжлийн хоёрхон багштай байлаа. Тэд бол 1966 онд Эрхүүгийн ПДС-ийг
“Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр төгсөж 1966.07.10-ны өдрөөс
МУИС-ийн багшаар томидогдсон Б.Ишмэнд, 1964 онд Москвагийн УУДС-
ийг “Далд уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр төгсөж 1969.05.13-ны
өдрөөс МУИС-ийн багшаар томидогдсон Ц.Өлзий-Орших нар байсан ба “Уул
уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр анхны элсэлт аваад дөнгөж нэг
жил болж байв.

МУИС-ийн Ректорын 1972 оны 9-р сарын 15-ны өдрийн 437 дугаар тушаалын
3 дахь хэсэгт “Уул уурхайн мэргэжлээр шинээр элсэлт авсантай холбогдуулан
уг мэргэжлийн хичээл сургалтын ажлыг хариуцуулах зорилгоор Уул уурхайн
тэнхим шинээр байгуулж тэнхимийн эрхлэгчээр багш Б.Ишмэндийг 1972 оны
9-р сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай” гэсэн ба Уул уурхайн тэнхимийн
бүрэлдэхүүнд тэнхимийн эрхлэгч Б.Ишмэнд, багш Ц.Өлзий-Орших, Ж.Цэвэгмид,
Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийг 1972 онд “Хүдрийн
далд уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр төгсөж ирээд Геологи, уул
уурхайн факультетийн геологи, минералогийн тэнхимд багшаар томидогдсон
Б.Лайхансүрэн (бид 2 оюутны байрны нэг өрөөнийхөн), Геодезийн мэргэжлийн
багш О.Гомбо, Б.Доржжанцан, хичээлийн туслах ажилтан Д.Эрдэнэсүрэн нарыг
томилон ажилуулснаар Монгол Улсад уул уурхайн мэргэжлээр үндэсний дээд
боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага, салбарын үндэс
суурь анх тавигдсан түүхтэй.

435

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

1970-аад оны үед хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нарийн
бүртгэлжүүлж, хүн бүрт улсдаа хөдөлмөр эрхлэх шаардлага тавьж, уг ажлыг
сайн зохион байгуулж байсны үр дүнд насанд хүрсэн ажилгүй хүн гэж бараг
байдаггүй байлаа. Их, дээд сургуульд элсэж суралцах шалгуур маш өндөр
байсны зэрэгцээ Залуучуудын эвлэлийн илгээлтээр аж үйлдвэр, хөдөө аж ахуйд
гарч гурваас доошгүй жил ажиллаж амжилт, бүтээлээрээ шалгарсан тэргүүний
зарим залуучуудыг их, дээд сургуульд урилгаар элсүүлдэг байлаа. Тэр үеийн
оюутнуудын нилээд нь тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, амжилт
гаргаж ажил, амьдралын туршлага хуримтлуулж их, дээд сургуульд суралцах
урилга авч шалгарсан илгээлтийн эзэн залуучуудаас гадна оройн болон эчнээ
сургалтаар суралцаж байгаа уул уурхайн мэргэжлийн техникум төгссөн болон
бусад ажил хөдөлмөр эрхэлж байгаад элссэн, надаас харьцангуй ахмад
хүмүүс байх бөгөөд харин сургуулиа дөнгөж төгсөөд “МУИС-ийн багш” гэсэн
асар их нэр хүндтэй ажилд томилогдсон миний хувьд багшлах ур чадвар, ажил
мэргэжлийн туршлага гэх ямар ч юмгүй нэгэн байсан тул “хичээл заана” гэдэг
оюутан цагийн улирлын шалгалтнаас ч илүү хүнд хэцүү даваа байлаа. Оюутан
байхдаа олж авсан хэдэн номоос өөр үзэх, унших юмгүй. Ядаж байхад номын
сангуудад манай оюутнууд ашиглахаар мэргэжлийн ном, сурах бичиг бараг
байхгүй, одоогийн интернет шиг хүчтэй мэдээллийн хэрэгслийн сураг чимээ
ч байхгүй байсан болохоор оюутнуудын мэдлэг, чадвар олж авахад “хичээл
заадаг багш” нь маш чухал үүрэгтэй байсан. Иймд хамт ажиллаж байгаа
ахмад багш нарын заавар, зөвлөгөө, туршлагаас их зүйл сурч мэдэж авч байж
багшийн дөртэй болдог юм билээ. Залуу багшийн тухай жаахан хэтрүүлэгтэй
нэгэн явган шог яриа байдаг даа: Багш анхны жил хичээл заажээ, оюутнууд нь
сайн ойлгосонгүй гэнэ. Хоёдох жилдээ заасан, оюутнууд бас л ойлгосонгүй.
Гуравдах жилдээ хичээл заасан ч оюутан нь бас л ойлгосонгүй, харин багш нь
өөрийн заадаг хичээлээ ойлгож эхэлсэн гэдэг онигоо байгаа юм.

Дөнгөж ажил, амьдралаа эхэлж байгаа залуу багшид тохиолдох сонин
хачин зүйл, бэрхшээл олон байв. Гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлээгүй бол
эрэгтэй, эмэгтэй ялгаагүй “хүүхэдгүйн татвар” төлдөг байлаа. Тэр нь их биш
ч гэлээ чөлөөлөгдөх боломжтой татвараас чөлөөлөгдөх л ёстой биз дээ. Гэр
бүлтэй болж ам бүл нэмэгдэхээр орон сууцны асуудал аяндаа гардаг. 1970-аад
оны сүүлчээр МУИС-д 14 факультет, 60 шахам тэнхим, 6500 орчим оюутан, 600
шахам багш байсан ба 400 гаруй багш нь өөрийн гэсэн орон сууцгүй байсан
юм. Шинэ залуу багш нар МУИС-ийн санхүү, аж ахуй эрхэлсэн проректор
Д.Санзайжав гуайд очиж орон сууцанд орох ээлж, дугаараа бүртгүүлдэг
уламжлалтай байлаа. Тэгээд нэгэн залуу багш уламжлал ёсоор очиж
бүртгүүлээд би хэзээ орон сууцанд орох бол? гэж асуухад нь Д.Санзайжав гуай
“Чи 200 жилийн дараа орох байх. Яагаад гэвэл хотын захиргаанаас МУИС-д
жилд 2-хон байр хуваарилаад байна, гэтэл манай Их сургууль 400 гаруй орон
сууцгүй залуу багштай, тэгэхээр 200 жил болох гээд байна” гэж учирлангуй
хэлсэн гэдэг.

436

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

МУИС-ийн багш, ажилтны “Профессоруудын 69” гэж олноо нэрлэгдсэн
нийтийн байр байлаа. Тэр нь одоогийн МУИС-ийн хичээлийн төв болон
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн хичээлийн байрын
дунд орших хэсэг бөгөөд энэ нийтийн байраар МУИС, ШУТИС-ийн олон багш
нар дамжиж гарсан. Манайх энэ байрны 2-р давхарт хэдэн жил амьдарч ам
бүл 5-уулаа болсон. Зөвхөн манай 2-р давхарын хөршүүд л гэхэд одоо Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич, шинжлэх ухааны доктор,
ШУТИС-ийн профессор Ч.Авдай, Монгол Улсын Төрийн шагналт, Гавъяат багш,
академич, шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Т.Жанлав, Монгол
Улсын Төрийн шагналт, Гавъяат багш, шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн
профессор Б.Лайхансүрэн, Монгол Улсын Гавъяат багш, академич, шинжлэх
ухааны доктор, ШУТИС-ийн профессор С.Батмөнх, Монгол Улсын Төрийн
шагналт, Гавъяат багш, доктор, ШУТИС-ийн профессор С.Цэдэндорж, Монгол
Улсын Гавъяат багш, шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Д.Дорж,
Монгол Улсын Гавъяат багш, шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор
Ц.Цэндээхүү, Монгол Улсын Гавъяат багш, доктор, ШУТИС-ийн профессор
Д.Мандал, Монгол Улсын Гавъяат эдийн засагч, академич, шинжлэх ухааны
доктор, профессор С.Нямзагд нарыг дурдаж болно.

Их, дээд сургуулийн багш нар онолын мэдлэг, заах арга, ур чадвараа
байнга дээшлүүлж, сургалтын үйл ажиллагааг чанартай явуулахын зэрэгцээ
эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах, улмаар докторын
зэрэг горилж байж магистр, докторын хөтөлбөрийн хичээл заах эрхтай
болдог хуулийн заалттай. Манай тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээ,
судалгааны анхны ажил 1972 оны 8-р сарын 3-нд МУИС, Түлш, эрчим хүчний
үйлдвэр, геологийн яамны Нүүрсний нэгдэл хоёрын хооронд “Өрөмдлөг
тэсэлгээний ашигтай ажлыг судлах тухай” сэдэвт эрдэм шинжилгээний ажил
гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, уг ажлыг багш Б.Ишмэнд, Б.Лайхансүрэн
нар болон зарим оюутнуудын оролцоотойгоор гүйцэтгэсэн нь цаашид уул
уурхайн салбарын эрдэмтэн бэлтгэх, уул уурхайн шинжлэх ухааныг эх орондоо
хөгжүүлэх олон жилийн түүхэн уламжлал болсон билээ. Миний хувьд анх 1976
онд уурхайн тусгаарлагдсан саармагтай, 0.4 кВ хүчдэлтэй цахилгаан сүлжээ,
тоног төхөөрөмжийн тусгаалалын эсэргүүцлийг ажлын хүчдэлтэй үед нь
хэмжих аргачлал боловсруулж, уг аргачлалын дагуу Шарын голын нүүрсний
уурхайн өрмийн машины цахилгаан тоног төхөөрөмж, сүлжээний тусгаалалын
эсэргүүцлийг ажлын хүчдэлтэй үед нь хэмжилтээр тодорхойлж, цахилгааны
аюулгүй ажиллагааны түвшинд үнэлгээ өгч, түүнийг цаашид сайжруулах
зөвлөмж гаргаж байв. Үүнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхай,
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудын цахилгааны аюулгүй
ажиллагааны түвшинг судлах, дээшлүүлэх арга боловсруулах чиглэлээр эрдэм
шинжилгээ, судалгааны ажил хийж, үр дүнгээр нь техникийн ухааны докторын
зэрэг хамгаалсан.

Уул уурхайн ашиглалтын технологи, уурхайн цахилгаан-механик,
уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, ашигт

437

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

малтмалын баяжуулалтын технологи, уурхайн маркшейдер мэргэжлүүдээр
төгсөж гарсан бидний шавь нарын дундаас техникийн шинжлэх ухааны доктор
Б.Пүрэвтогтох (1992, 2019), техникийн ухааны доктор Г.Тулга (1986), Ч.Дүүжий
(1988), Ц.Очир (1988), Д.Цогбаатар (1990), Л.Пүрэв (1992), Х.Жаргалсайхан
(1992), Б.Бат-Очир (1992), Д.Нямдорж (2004), Батчулууны Чинзориг (2005),
К.Хавалболот (2005), Б.Орхонтуул (2006), Б.Хээрийнбаатар (2009), Бавуугийн
Чинзориг (2011), Г.Уранбайгаль (2012), Я.Доржсүрэн (2015) нарын 40 гаруй
эрдэмтэн төрсөн байна.

Бидний цаашид анхаарууштай нэг зүйл бол тохиромжгүй, буруу үг хэллэг
хэрэглэх явдлыг засч, залруулмаар байна. Жишээ нь, манай ШУТИС-ийн
албаны баримт бичигт магистр оюутан, доктор оюутан гэсэн буруу нэр томъёо
хэрэглэж, тэр нь бүр хэвшил болчихоод бүгдээрээ ингэж ярьдаг боллоо. Харин
зарим нэг нь докторын зэрэгтэй оюутанд магистр багш хичээл заах юм уу
гэсэн явган шог яриа гарсан. Уг нь “... дипломын болон бакалаврын шатлалд
суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын
шатлалд суралцагчийг докторант гэнэ” гэсэн Дээд боловсролын тухай хуулийн
зүйл, заалт бий. Мөн “Баярлалаа гэж хэлмээр байна”, “Баяр хүргэмээр байна”,
“... англи хэл сайн сураарай гэж хэлмээр байна”, “...үнэнч сэтгүүлчид, сэтгүүл
зүй улам дэлгэрэх болтугай гэж ерөөмөөр байна”, “Монголын ногоон мод улам
олон болтугай гэж ерөөмөөр байна” гэх мэт эргэж буцсан, эргүү утгатай хачин
үгээр их олон хүн, ялангуяа залуучууд ийм байдлаар яриад байх боллоо.
Манай интернетийн сайтуудаар хүмүүсийн хэлсэн “Монгол төрийн дархлаа”,
“Парламентын дархлаа”, “УИХ-ын дархлаа”, “УИХ-ын гишүүдийн дархлаа”,
“Монгол хэлний дархлаа”, “Эх хэлний дархлаа” гэх мэт үг хэллэг элбэг тохиолддог.
Гэтэл “Монгол хэлний их тайлбар толь”-д “дархлаа” гэдэг үгийг “бие махбодын
өвчнийг сөрөх эсэргүүцэл; дархлаа тогтоох (халдварт өвчнөөс хамгаалах)” гэж
тайлбарласан байх юм. Бас “... нэг дахин их”, “... нэг дахин өссөн” гэж ярих юм.
Уг нь таны нэг сая төгрөгийн цалин 2 дахин өссөн бол таны цалин 2 сая төгрөг,
1.5 дахин өссөн бол 1.5 сая төгрөг, нэг дахин өссөн гэвэл огт өсөөгүй, хэвээрээ
л байна гэсэн бага сургуульд олгодог энгийн мэдлэг л дээ. За бас зарим
хэмжигдэхүүний нэгжийг, тухайлбал МВт гэсэн нэгжийг мегавольт, милливольт,
мегаватт, милливатт, бүүр мегабайт гэх мэт зөв, буруу олон янзаар уншиж, ярих
юм. Энэ мэт буруу, зөрүү үг хэллэгийн цаана тухайн хүний мэдлэг, боловсролын
бодит түвшин харагдахын зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр олны өмнө байнга
ил тод гарч ирж мэдэгдэл, мэдээлэл, ярилцлага өгдөг төр, засгийн эрхэм хүмүүс,
сэтгүүлчид, сургагч багш нарын хэлсэн зохисгүй үг, хэллэг олон нийтэд тарах,
буруу үлгэр дуурайл болох сөрөг талтай учраас хүн бүр аялгуу сайхан монгол
хэлээ цэвэр ариун байлгахад анхаарч байх чухал шаардлага байна.

Уул уурхайн салбарын хөгжлийн тулгын чулууг тавилцсан үе үеийн
уурхайчид, олон жил хамран зүтгэж яваа эрдэмтэн багшнар, мэргэжил нэгт
нөхөд, шавь нартаа Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан чин
сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайх сайхныг ерөөе.

438

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ОРОСООГИЙН ЦЭВЭГСҮРЭН

Монгол Улсын Зөвлөх инженер

Оросоогийн Цэвэгсүрэн 1953 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг
“Хомын тал” гэдэг газар төрсөн. Ам бүл 5, нөхөр, 3 хүүхэдтэй.

Би 1976 онд МУИС-ийн харъяа Политехникийн дээд сургуулийг “Ашигт
малтмалын ашиглалтын технологи инженер” мэргэжлээр төгсөж, Уул уурхайн
хүрээлэнд 41 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд Уул уурхайн зураг
төслийн товчоонд төслийн инженер, төсөв зохиогч, төсөв хянагч, төслийн
ерөнхий инженер, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах
ажилтан, зураг төслийн товчооны дарга, зөвлөх зэрэг албан тушаалуудыг
гүйцэтгэж ирлээ. Ажиллаж байх хугацаандаа Техник-эдийн засгийн үндэслэл,
зураг төсөл 300, төсөв 58 боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба эрдэм
шинжилгээний өгүүлэл 3-ийг бичиж хэвлүүлсэн. 2 шинэ бүтээлд оролцож патент
авсан. 2000 онд “Бал чулуу” компанийг үүсгэн байгуулалцаж төслийн инженер,
зөвлөх инженерээр нь ажиллаж байна.

Магистр, Монгол Улсын зөвлөх инженер юм. Засгийн газрын жуух бичиг,
Тэргүүний уурхайчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Уул
уурхайн салбар үүсч хөгжсөний 85, 90, 95 жилийн ойн медалиудаар шагнагдаж
байсан.

Би ажиллаж байх хугацаандаа 20 гаруй зураг төслийн инженерийг дагалдан
сургаж, тэд нар маань өнөөдөр бие даан болон салбарын компаниудад нэр
төртэйгээр ажиллаж байна. Салбарын хамт олондоо зориулан технологийн
ном, сурах бичиг, гарын авлага номуудад хариуцлагатай редактороор ажиллан
олны хүртээл болгоод байна. 41 жилийн турш ашигт малтмал олборлох
ТЭЗҮ боловсруулж, зөвлөх, удирдах зэргээр ажиллаж ирсэн. АМГ-ын ЭБМЗ-
ийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 10 гаруй төсөлд шинжээчийн
дүгнэлт гаргасан. Уурхайн компаниудын хүсэлтээр мэргэжлийн зөвөлгөө өгөх,
судалгаа хийх, шинжээчээр ажиллах зэргээр ажиллаж байна. Гүйцэтгэсэн
зарим ажлуудаас дурдвал, Би 1998-2006 онд “Орон нутгийн уурхайнуудын
шинэчлэлийн төсөл” болон “Хөдөөгийн сумдын нүүрсний хангамж” хөтөлбөрийн
хүрээнд нийт 35 ордыг ашиглах төсөл зохиоход төслийн удирдагч, хариуцан

439

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

гүйцэтгэгч, ерөнхий инженерээр ажилласан бөгөөд эдгээр төслүүдийг Монгол
Улсын Засгийн газар хэлэлцэн хандивлагч орнуудын зээл тусламжид хамруулж
уурхайнуудын техник, технологийг шинэчилсэн нь зохих үр дүнгээ өгч шинэ
техник, технологи нэвтрэх үндсэн суурь тавигдсан юм.

1985-1990 онд ОХУ-ын ГИПРОШАХТ институтын мэргэжилтнүүдтэй
хамтран Адуунчулуун, Багануур, Тавантолгой зэрэг нүүрсний уурхайнуудад
тээвэргүй ашиглалтын системыг нэвтрүүлэх зураг төсөл зохиосон нь
үйлдвэрлэлд нэвтэрч хэрэгжсэн.

1991 онд БНХАУ-ын Бугатын төмрийн комбинатын уул уурхайн хүрээлэнгийн
мэргэжилтнүүдтэй хамтарч Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг ашиглах
техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.

2000 онд Ховд аймгийн Халзан бүргэдтэйн полиметаллын ордын
урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж хөрөнгө оруулагч Герман улсын компанид
хүлээлгэн өгч боловсруулсан арга барил, тоо чанарын хувьд өндрөөр үнэлүүлж
“Талархал” ирүүлж байсан.

2004 онд Хятад улсын “СЕIТ” ХХК, Монгол-Хятадын хамтарсан “ММЭИ”
ХХК, ШУТИС-УУИС нарын захиалгаар Хятад улсын Пушинь-ний нүүрсний
уурхайн ерөнхий технологи-уулын инженер Гао Пэн, инженер геологи Сяо
Пин нарын зөвлөхтэйгээр Улаан-Овоогийн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ-ийг
боловсруулж хүлээлгэн өгсөн. Энэ төслийг Хятадын хөрөнгө оруулагч “СЕIТ”
ХХК-ний ерөнхий захирал А.Будукерим Вашиер нь ТЭЗҮ-ийг БНХАУ-ын Бээжин
хот дахь Олон улсын экспертийн хүрээлэнгээр шалгуулж “сайн төсөл болсон
байна” гэж үнэлүүлсэн нь бидний ажлын дадлага туршлага, ур чадвар олон
улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах түвшинд хүрсэн болохыг
харуулж байна.

2008 оноос АНУ-ын зураг төслийн Норвест ХХК болон Хятад, Австрали
зэрэг улсын компаниудтай хамтран зураг төсөл боловсруулж үйлдвэрт
нэвтрүүлсэн. Үүнд: Норвест ХХК-тай хамтран Тавантолгойн нүүрсний ордын
Баруун цанхи, Америк, Хонг Гонг, Хятад улсын мэргэжилтнүүдтэй хамтран
Хөшөөтийн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ-г боловсруулан хүлээлгэн өгсөн. Энэ
үед надад Хонг Гонгийн төслийн менежер нь өөрийн Зураг төслийн групптэй
хамтран ажиллахыг санал болгож байсан.

2008-2010 онд “Хангад эксплорэйшн” ХХК–ийн захиалгаар АНУ-ын
компанитай хамтран Баруун нарангийн нүүрсний ордыг ашиглах уурхайн ТЭЗҮ-
ийг боловсруулж ашиглалтанд өгсөн.

2015-2016 онд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний Яам, Дэлхийн
банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (МINIS)-өөс
зарласан тендерт шалгаран Австрали улсын Рунгэ Пинкок Минарко компанитай
хамтран Улаанбаатар хотын Багануур дүүргийн Багануурын хүрэн нүүрсний
уурхайн өргөтгөл шинэчлэлтийн ТЭЗҮ-ийг боловсруулж хүлээлгэн өгсөн.

Үндсэн ажлын зэрэгцээ дараах номуудын хариуцлагатай редактороор
ажилласан.

440

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

“Ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, гарын авлага” нэртэй
хятад хэлнээс орчуулсан номны хариуцлагатай редактороор ажилласан бөгөөд
энэхүү ном нь 1060 хуудастайгаар хэвлэгдэн гарч ШУТИС-ийн 2012-2013 оны
шилдэг орчуулгын бүтээлээр 15 сургуулиас шалгаран тэргүүн байр эзлэсэн.
Энэхүү ном нь бүх төрлийн эрдэс баялгийг баяжуулан авах арга технологийн
тооцоо, аргачлал, гарган авах схем, хятад болон дэлхийн улс орнуудад
ажиллаж байгаа үйлдвэрүүдийн үндсэн үзүүлэлт, тоног төхөөрөмжийн
үйлдвэрүүд, ашиглалт, түүний технологийн дамжлагыг улам сайжруулан
боловсронгуй дэвшилтэт технологи болгон хэрэглэж байгаагаараа манай орны
мэргэжилтнүүдэд шинэ мэдээлэл, шинэ технологи, тоног төхөөрөмж, шинэлэг
сургалтын хөрөнгө оруулалт болохуйц бүтээл болсон юм. “Ураныг уулын
цулд нь уусган олборлох цооногийн талбайн технологи” нэртэй хятад хэлнээс
орчуулсан номын хариуцлагатай редактороор ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа эрдэмтэд, судлаач нарынхаа хамт эрдэм
шинжилгээ, судалгааны ажлуудад оролцож байлаа. Үүнээс заримыг
дурдвал:

1. Чулуулгийн физик-механикийн шинж чанарын судалгааны аргачлал
2. Занарын ордын ашиглалт
3. Касситеритийн ордыг ашиглалт
4. 2003-2004 онд “Алтны жижиг үндсэн ордуудыг оновчтой ашиглах технолги,
ТЭЗҮ” нэртэй шинжлэх ухаан технологийн төсөлд оролцон ажилласан.
5. 2006-2007 онд АМГТХЭГ, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран
хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд “Hard Rock Gold-2”
нэртэй эрдэм шинжилгээний төсөлд оролцон ажилласан.
6. 2012 онд “Газрын ховор металлыг эрдэс түүхий эдээс гүн боловсруулах
өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж” сэдэвт ТЭЗ-ийн
урдьчилсан судалгаа боловсруулах ажилд зөвлөхөөр ажилласан.
Цаашид үргэлжлүүлэн мэргэжлээ улам гүнзгийрүүлэн ажиллаж ордын
нөөцийг боловсронгуй технологиор, хамгийн хямд олборлох аргаар хөрөнгө
оруулалт, ашиглалтын зардлыг хэмнэх боломжийг төслөөрөө дамжуулан түгээх
нь зүйтэй.
Мөн уул уурхайн зураг төсөл зохиогчид болон салбарын мэргэжилтэнүүдийн
мэдлэгт нэмэр болгох зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын төсөл зохиох арга
барил, технологийн мэдээлэл, холбогдох ном, гарын авлагыг монгол хэлнээ
хөрвүүлэн олны хүртээл болгоход анхаарч ажиллана.
Салбарын бүх мэргэжил нэгт нөхөддөө Уул уурхайн салбар үүсч хөгжсөний
100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

441

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Захирал агсан Д.Цэдэндамбаагийн хөдөлмөрийн алдар тэмдэглэх
арга хэмжээнд зориулсан дурсамж. Д.Цэдэндамба захирал маань
ТЭХҮЭШЗТИнститутын эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирал,
захирлын ажлаар дэвшин олон жил ажиллаж байсан нь түүний удирдах чадвар
өндөр, эрдэм мэдлэг сайтайн гэрч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Д.Цэдэндамба нь миний захирал байсны өмнө багш маань байсан юм.
Тэрээр намайг 4-р курсд байхад манай ангид “Уулын эдийн засаг” хичээл ордог
байв. Анх эндээс бид уул уурхайн эдийн засгийн мэргэжлийг ойлгож эхлэн,
улмаар бидний төгсөх жилд дипломын ажил хийхэд нэн үр дүнгээ өгч байж
билээ. Одоо бодоход бид мэргэжилээ ихэд сонирхохын хирээр хичээх боловч
бас үе үе хайнга ханддаг байжээ.

4-р курсын хичээлийн сүүлийн хагас жил дуусах дөхөж надад Чандган
талын нүүрсний уурхайн хаягдал, бохирдлын судалгаа хийх курсын ажлын
даалгавар өгч байж билээ. Би түүнийг нилээд оролдсон боловч олигтой хийж
чадаагүй. Гэвч сайн хийж чадаагүй боловч их сонирхолтой өнгөрч байснаас
болж уурхайн хаягдал бохирдлын тооцоог ихээхэн нарийн хийх нь зүйтэй гэсэн
сэтгэгдэл надад хадагдан үлдсэн юм.

Д.Цэдэндамба багш маань ойр ойрхон гишиглэн явах замдаа ихээхэн
бодлого болон явдаг нь байнга ажиглагддагсан. Хэрвээ бодох нь бага үед
таарвал инээмсэглэн мэндэлнэ, гэхдээ бид аль болох таарахгүйг хичээнэ. Учир
нь багш харах л юм бол хайчиж явна? Юм хийхэд яадаг байна? гэдэг ч юм уу
ямар нэг юм хэлдэг тул хэрэггүй зүйл хийж яваагаа харагдуулахгүй санаатай
нь тэр юм.

Дамбаа багш их намуухан жигд, тайван нэг өнгөөр ярих нь ихэд залхуу
хүргэнэ, тиймээс хичээлээсээ хаа нэг бултах үе гаргана. Нэг өдөр Дамбаа
багшийн хичээл орох цаг болж бид ярьж байгаад хичээлээ таслахаар шийдэн
гадна хаалга уруу гүйтэл яг урдаас гараад ирэв, гэхдээ хараагүй байх гэж
найдан, эргээд 2 давхараар гүйлдэн доош буутал яг өмнөөс тосон зогсоод,
инээд алдан та нарыг уу! гэсээр за хичээлдээ орцгооё гэхэд бид ихэд сандчин
ичиж, араас нь даган явж билээ.

1980 оны хавьд ЗХУ-аас Налайхын их уурхайн зураг төсөл хийгдэн ирж
манай институт төсвийг нь хийх болов. Д.Цэдэндамбаа захирал манай
товчооныхон дотроос намайг сонгож “Гипрошахт”-ын төсөвчин Н.П.Темепеева
гуайг дагалдуулан сургахаар даалгавар өгч, төсөв зохиогч болгох шийдвэр
гаргасан юм. Энэхүү шийдвэр нь миний мэдлэг чадварыг насан турш баттай
сайжруулсан, мэргэжлийг эдийн засаг, санхүүтэй холбосон жинхэнэ сайн
сургалт болсон гэж одоо хүртэл би баярлаж явдаг юм.

Энэ сууриараа өнөөгийн зураг төслийн шийдлүүдийг технологи-эдийн
засгийн харьцуулалтын үр дүнгээр харж чаддаг болсон нь Дамбаа багшийн минь
ач тус билээ. Ийнхүү Дамбаа багш маань хүнд хэрэгтэй, чухал сургалтуудыг
инженер техникийн ажилтан нартаа эзэмшүүлэх арга ухааныг байнга сүвэгчилж
байдаг нь олон жишээнээс харагддаг.

442

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Манай институт 300-аад хүнтэй, гадаадын олон мэргэжилтнүүдээр
багшлуулсан, дагалдуулсан маш хүчирхэг бөгөөд хөгжингүй болж ирсэн үе
байсан гэж би боддог юм. Сектор, товчоо болгон 1-3 гадаадын мэргэжилтэн
зөвлөх багштай байсан. Би гэхэд л уурхайн зураг төслийн 1 геологи, уулын 1
инженер, 1 төсөвчин нарыг дагалдан ажиллаж байлаа. Эдгээр мэргэжилтнүүд
ЗХУ-ын томоохон Институтийн ерөнхий инженерийн түвшний шилдэг
мэржилтнүүд байсан юм. (Миний багш А.И.Живенко гэхэд л Вьетнам улсын
20.0 сая т/жил хүчин чадалтай уурхайн зураг төслийг удирдан гүйцэтгэхээр
ЗХУ-аас томилогдон явж билээ).

Дамбаа захирал энэ хамт олныг маш сайн зохион байгуулж олон зураг
төслийг гүйцэтгэж Яамны хөрөнгө оруулалтын хэлтэст хүлээлгэн өгөх, эрдэм
шинжилгээ, судалгааны олон ажил гүйцэтгэж тайлангуудыг хүлээн авч дуусгах
гэх мэт нүсэр ажлуудын ард гарсаны дараа салхинд гаргаж амраадаг байв. Нэг
удаа маш олон хүнтэйгээр “Уурхайчин” амралтын газар очив. Өдөржин гадаа
зугаалж наадан, орой нь үдэшлэг хийв. Дамбаа захирал гэр бүлийн хамт очсон
байлаа. Бүжиг болж их л тонгочдогсон. Дамбаа захирал хөдөлгөөн их удаантай
мөртлөө хөгжим дуугарангуут босон харайж бүжиглэнэ. Жинхэнэ сэтгэлээсээ
бүжиглэдэг, тийм учраас өмднөөсөө давж гарсан цамцны хормойгоо ч
засахгүйгээр бүжиглэсээр л байдаг байв. Балжид (эхнэр) гуай ичээд ийш тийш
харж байснаа цамцны хормойг нь байн байн өмд үрүү нь чихэх боловч дахиад
л гарчихна, Тулга бид хоёр унаж тустлаа инээлддэгсэн. Гэтэл энэ нь хамт олныг
маш сайхан амрахад үлгэр дууриал болж, биднээс гадна гадаадынхан хүртэл
цамцаа тайлаад шидэх шахдаг байж билээ. Захирал ийм байснаас ч тэр үү би
бүжиглэхээр л их сайхан амардаг. Энэ нь байнга зураг зурж, доош харан сууж
байдаг бидэнд сайхан амарч стрессээ тайлах хамгийн сайн арга байсан ч байж
магадгүйл дээ.

Олон захирал солигдож, институт нэг л хөлөө олохгүй байгаа юм шиг
санагдаж байх үед Дамбаа захирал маань хүрээлэндээ байдаг ч болоосой гэж
санагалзах үе олон удаа гарч байсан маань саяхан билээ...

Ирээдүй хойч үедээ захиж хэлэх үг. Хүн бүр өөрийнхөө дуртай болон хийж
чадах зүйлдээ зөв сонголт, хатуу зорилготой байж, түүнийхээ төлөө ихээхэн
хөдөлмөрлөх нь санаанд хүрэмгүй үр дүнд хүрэх хамгийн их магадлалтай.

Мэргэжил нэгт нөхөддөө хандаж хэлэх таны үг. Та бүхэн минь
залуучууддаа илүү ихийг мэдээсээ гэж сэтгэл харамгүй туслан, ажиллах
чадварыг нь сайн суулгаж, сайн мэргэжилтэн төрүүлсээр байна. Энэ бол
одоо болон хойч үедээ нэмэр болж байгаа бас нэг сургалтын ганцаарчилсан
томоохон хэлбэр юм. Энэ нь хэзээ ч зогсохгүй гэдэгт итгэлтэй байна. Салбарын
мэргэжилтэн танд амжилт хүсье.

443

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ДАМДИНЫ ЦЭДЭНБАЛ

Хөшөөтийн нүүрсний уурхай
дарга асан

Дамдин овогтой Цэдэнбал нь 1955 онд Ховд аймгийн Манхан суманд
төрсөн. Уул уурхайн цахилгаан механик, инженер мэргэжилтэй. 1975 онд
Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайд механикаар ажил хөдөлмөрийн
гараагаа эхэлж улмаар уурхайн мастер, ерөнхий инженер, уурхайн даргаар тус
тус ажиллаж байсан.

Улс эх орны бүтээн байгуулалтанд тасралтгүй 45 жил ажиллахдаа Түлш
эрчим хүч, Геологи уул уурхай, Авто тээвэр зэрэг салбарт мэргэжлийн дагуу
ажиллаж, эдгээр салбарыг хөгжүүлэх төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхийн
төлөө санаачилгатай ажиллаж байсан.

Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд уул уурхайн салбар
зонхилох байр суурь эзэлж байна. Энэ цаг тухайн үед тус салбарт тууштай
ажиллаж хөдөлмөр бүтээлээ зохих ёсоор үнэлүүлж байсан.

Тухайлбал, 1980 аад онд ТЭХГУУЯ-ны салбарт хэрэгжүүлж байсан “Уул
тээврийн нэгдсэн” /УТН/ бригадын системийг Хөшөөтийн нүүрсний уурхайд
нэвтрүүлж хөдөлмөрийн бүтээмжийг 50 хувь хүртэл нэмэгдүүлж байв. Уулын
ажлын хөрс хуулалт, нүүрс ачилтын экскаваторчин, тракторчид, өрөмдөгч, хөрс
тээврийн жолооч нарыг нэг бригад болгож ажилчдын хөдөлмөрийн цалин, хөлс
олголтыг хүн тус бүрээр биш, зөвхөн ажлын үр дүнгээр бригадад нь олгох шинэ
системийг нэвтрүүлэн ажиллаж байв. Ингэснээр ажлын завсрын сул зогсолт,
техникийн эвдрэл гэмтэл багасаж, хөдөлмөрийн бүтээмж дээшилж төлөвлөгөө
норм давуулан биелүүлэхэд чухал нөлөө үзүүлж байсан. Энэ систем нь хамтын
хөдөлмөр учраас бригадын гишүүн бүр үүрэг хариуцлагаа хүлээж нэг нэгэндээ
хяналт тавьдгаараа чухал ач холбогдолтой байсан. Ингэж ажилласнаар
Хөшөөтийн нүүрсний уурхай 1983-1985 онд жилдээ 200-300 мянган метр куб
хөрс хуулалт хийж, 100-150 мянган тонн нүүрс борлуулж, яам системийн аварга
хамт олон болж байсан.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэн хөгжсөний 100 жил, Ховд аймгийн
Хөшөөтийн нүүрсний уурхай үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан,
“Гал бадраасан Хөшөөт минь 50 жил” ном, мөн 50 минутын хугацаатай

444

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Хөшөөтийн нүүрсний уурхайн баримтат түүхэн кино зэрэг уран бүтээл хийж
бэлэг барьсан.

Д.Цэдэнбал нь улс эх орондоо хөдөлмөрлөхийн зэрэгцээ улс төр, олон
нийтийн сонгуульт ажилд идэвхтэй оролцож 2012-2016 онд аймгийн ИТХ-ын
хурлын төлөөлөгчөөр сонгогдож аймгийн иргэдийн хурлын ээлжит болон ээлжит
бус хуралдаанд оролцож, “Ховд Хөшөөт хөгжил сан” байгуулах дүрэм, журам
боловсруулж, Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагчдын /ОҮИТБС/
аймгийн салбар зөвлөлд сонгогдон олон чухал шийдвэр гаргалцаж байлаа.

Хариуцлагагүй уул уурхайн буй болгох, байгалийн баялгийг зүй зохистой
ашиглах, зорилгоор Иргэний нийгмийн байгууллагын шугамаар дуу хоолойгоо
хүчтэй илэрхийлж байсан.

Монголдоо ил тод, хариуцлагатай уул уурхай хөгжүүлсэн жишиг уурхай
байхын төлөө Мо Эн Ко ХХК-тай хамтран “Хөшөөтийн ахмад уурхайчид” ТББ-
ыг байгуулан хамтран ажиллаж байна.

445

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

ШАРАВЫН ЦЭДЭНДАМБАА

/1939-2002/
Модот, Шаварын царам, Хажуу-Улааны

үйлдвэрийн дарга агсан

Миний өвөө Шаравын Цэдэндамбаа нь Хөвсгөл аймгийн Арбулаг суманд
төрсөн. Бага балчир насандаа Шарав гэдэг айлд үрчлэгдэн өсч торниж байсан
ч эцэг, эх нь нас барж бүтэн өнчин үлдсэн. Сайн санаат хүмүүс, орон нутгийн
захиргааны халамж ивээлээр Улаанбаатар хотын хүүхэд асран хүмүүжүүлэх
төвд хүргэгдэн өсч хүмүүжин Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг
1946-1946 онд сурч төгсөн улмаар 1956-1960 онд Улаанбаатар хотын
политехникумыг уулын техникч мэргэжлээр суралцан төгссөн юм.

Их хайрханы уурхайд анх нэвтрэгчээр ажилд орж анхны ажлын гараагаа
эхлүүлж байсан ч ердөө 3-хан жилийн дараа дарга инженерүүдийнхээ хайр
ивээлийг хүртэж 1963-1968 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд
сургуульд 5 жил суралцан уулын ашиглалтын технологич инженерийн мэргэжил
эзэмшин эх орондоо ирсэн байна.

Ингээд Их хайрханы уурхайнхаа ерөнхий инженерээр томилогдон ажлын
дадлага туршлагатай уурхайн дарга Б.Баяндэлгэр гуайтай гар нийлэн ажиллаж,
ажлыг шуурхай зохион байгуулан, хөдөлмөрийн хамт олны хүчээр төлөвлөгөө
нормоо тогтмол биелүүлэн ажиллахын зэрэгцээ гэр бүл болон гал голомтоо
бадраажээ. Миний аав Майнболд Их Хайрханы уурхайд ажиллаж байхад нь
төрсөн юм. Хүү төрж хүмүүн заяа залгах хүүтэй болсондоо баярлаж, эв санааны
нэгдлийг билэгдэж, Майн гэсэн үгийн ард гянтболдын уурхайн болд дагавар
залгаж Майнболд гэж нэрлэсэн учиртай.

Их Хайрханы уурхайн инженерээс харьяа яамандаа шилжиж уул уурхайн
бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2 жил ажилласан байна. Дараа
нь 1975 оноос 1994 он хүртэл Хар Айрагийн уулын үйлдвэрийн ерөнхий
инженерээр, Модотын цагаан тугалганы үйлдвэрийн даргаар, Шаварын
царамын өнгөт чулууны үйлдвэрийн дарга, Хажуу-Улааны уулын үйлдвэрийн
даргаар тус тус томилогдон ажилласан байдаг юм. Ингэж төр, засгийн итгэл
найдварыг хүлээж 20 жил үйлдвэрийн даргаар ажиллахдаа улсаас өгөгдсөн
төлөвлөгөө нормоо тогтмол давуулан биелүүлж хариуцлагатай ажилласан
байдаг.

446

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Тэрбээр ЗХУ-ын хүндэт уурхайчин, хүндийн өргөлтийн дэд мастер, боксын
спортын олон улсын хэмжээний мастер зэрэгтэй тамирчин хүн байжээ. Миний
өвөө Шаравын Цэдэндамбаагийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөрөөр
үнэлж “ Алтан гадас” одон, “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг хүртээжээ.

Миний аав Цэдэндамбаа овогтой
Майнболд нь 1969 онд Төв аймгийн
Их Хайрханы уурхайн тосгонд төрж
1977-1987 онд ерөнхий боловсролын
дунд сургууль, 1987-1993 онд Украйн
Улсын Кривой-Рог хотын Уул уурхайн
техникумыг далд уурхайн техникчээр,
1993-1997 онд Монгол Улсын
Техникийн их сургуулийг ил уурхайн
ашиглалтын инженер мэргэжлээр
баклаврын зэрэгтэй төгссөн. 2013
онд ШУТИС-ийн УУИС-д уул уурхайн
ашиглалтын технологи мэргэжлээр
магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд
Уул уурхайн Мэргэшсэн инженерийн
зэрэг авсан. 2000 онд Удирдлагийн хөгжлийн сангаас зохион байгуулсан
“Бизнесийн удирдлага” сургалт, 2002 онд ШУТИС-ийн зохион байгуулсан далд
уурхайн удирдлагын сургалтанд хамрагдан тус тус мэргэжлээ дээшлүүлсэн.

Аав маань аавынхаа шулуун шудрага зан, эр зориг дайчин чанарт нь
төлөвшин хүмүүжсэн. Тэрээр 1997-2002 онд Хажуу-Улааны жоншны уурхайн
нэгдсэн цехийн дарга, 2002-2004 онд Бор–Өндөрийн далд уурхайн Ерөнхий
инженер, 2005-2006 онд “Төмөртэй хүдэр” ХХК-ийн Ерөнхий инженер, 2007-
2020 онд “Пироп-Эрдэнэ” ХХК-ийн захиралаар тус тус ажиллаж гүний уурхайн
нэвтрэгчээс уулын цехийн ерөнхий инженер, хэсгийн дарга хүртэл дэвшин
ажиллаж ажлын хүнд хүчрийг биеээрээ туулж мэдэрсэн хүн. Аав минь хэлэхдээ,
намайг өдий зэрэгтэй явахад маань Монголросцветмет нэгдлийн ерөнхий
захирал Х.Бадамсүрэн маш их дэмжин ажиллаж байсныг мартахын аргагүй
гэдэгсэн.

Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Уул уурхайн салбар үүсч
хөгжсөний 85, 90, 95 жилийн ой, Геологийн салбар үүсч хөгжсөний 70 жилийн
ойн хүндэт тэмдэг “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр тус тус шагнуулсан.

2007 онд аавынхаа нээж явсан өнгөт чулууны нэр буюу өөрийнхөө хүүгийн
нэрээр “Пироп Эрдэнэ” ХХК-ийг байгуулан уул уурхайн төсөл, судалгаа “Техник
эдийн засгийн үндэслэл” боловсруулах мөн өрөмдлөг, тэсэлгээний ажил,
үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулж ажиллуулсан. Тухайн компаний үйл
ажиллагаа 15 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Аав маань 2020 онд
зуурдаар нас барсанд гүнээ харамсаж явдаг аа хүү нь.

ӨВӨӨ, ААВАА ХҮҮ НЬ ТАНЫ ҮРГЭЛЖЛЭЛ УУРХАЙЧИН.
Энэхүү дурсамжийг тэмдэглэсэн ач хүү Майнболдын Анар-Эрдэнэ

447

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

СОДНОМЫН ЦЭДЭНДОРЖ

Монгол улсын Төрийн соёрхолт, Гавьяат
багш, доктор, профессор

Шинэд овгийн С.Цэдэндорж 1951 онд төрсөн, Хэнтий аймгийн Биндэр
сумын уугуул.

Тэрээр 1969 онд Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургууль, 1970 онд
ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийн бэлтгэл анги, 1975 онд Эрхүү хотын
Политехникийн дээд сургуулийг төгссөн. Ил уурхайн ашиглалтын технологи
мэргэжилтэй, уул уурхайн инженер.

Тэрчлэн ЗХУ, Швед, Австрали, ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. 2000
онд “Нүүрсний ил уурхайнуудын уулын ажлын төлөвлөлт, параметрүүдийн
оновчлол” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1992 онд
дэд профессор, 2008 онд профессор, 2022 онд Монголын уул уурхайн шинжлэх
ухааны академийн академич, Евроазийн уул уурхайн шинжлэх ухааны жинхэнэ
гишүүн-академич цол хүртсэн.

С.Цэдэндорж 1975-1983 онд МУИС-ийн ПДС-ийн Уул уурхайн тэнхимд
багш, 1983-1989 онд ПДС-д ахлах багш, 1990-2002 онд ТИС-д Уул уурхайн
тэнхимийн эрхлэгч, 2002-2014 онд ШУТИС-д Уурхайн технологийн процессуудын
загварчлалын тэргүүлэх профессор, 2014-2022 онд зөвлөх профессороор нийт
48 жил Уул уурхайн дээд боловсролтой мэргэжилтэн-инженерүүдийг сургаж
бэлтгэх ажилд хүчин зүтгэсэн.

1990-2014 онд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, 1990-2022 онд Геологи уул
уурхайн сургууль, Уул уурхайн инженерийн сургуулийн эрдмийн зөвлөлийн
гишүүн, 2008-2022 онд Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын зэрэг
хамгаалуулах зөвлөлийн гишүүн мөн Эрдсийн баялгийн мэргэжлийн зөвлөлийн
гишүүнээр томилогдон ажиллаж иржээ.

Одоо Монголын ил уурхайн инженерүүдийн холбоо, шинэчилсэн нэрээр
Монголын уул уурхайн технологчидын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж
байна.

Бичиж хэвлүүлсэн нэг сэдэвт зохиол, ном, сурах бичиг, гарын авлага,
товхимол-62;

448

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ

Орчуулсан ба редакторласан ном, сурах бичиг-18; Эрдэм шинжилгээ,
судалгааны өгүүлэл-129; Эрдэм шинжилгээний илтгэл-80; Эрдэм шинжилгээ,
судалгааны ажлын тайлан, удирдаж боловсруулсан болон гүйцэтгэгчээр
ажилласан уул уурхайн төсөл-100; Зохиогчийн эрх, патент-11; Эрхэлж гаргасан
эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эмхэтгэл-16; Удирдаж хамгаалуулсан
магистр-42; Удирдаж хамгаалуулсан доктор-6; Докторын зэрэг горилсон
бүтээлд бичсэн шүүмж-2; Бичиж хэвлүүлсэн шүлгийн ном-8; Бичиж хэвлүүлсэн
өгүүллийн ном-3.

С.Цэдэндоржийн уул уурхайн салбарт он удаан жил ажиллаж ирсэн
хөдөлмөр зүтгэлийг үнэлж Тэргүүний уурхайчин, Ардын боловсролын тэргүүний
ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат багш цол, ойн
медалиуд, бусад шагналуудаар шагнасан ба 2022 онд Монгол Улсын Төрийн
соёрхол хүртэжээ.

Монголын анхны Үндэсний уул уурхайн инженерүүдийг бэлтгэхэд
мэргэжлийн хичээлүүдийг заах хувь оноолт таарсан. Энэ нь нэг талаас азтай,
нөгөө талаас анхдагчийн хувьд оноогдсон амаргүй ажил байсан. Хожим нь уул
уурхайн салбарыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлэхийн тулд “Ашигт малтмалын
баяжуулалтын технологи”, “Уул уурхайн менежмент” мэргэжлүүдийг шинээр
нээж сургалт явуулах үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх хувь оноолтыг давж
туулахад цөөнгүй бэрхшээл тохиолдож байв. Эрдэнэтэд ШУТИС-ийн салбар
сургууль байгуулахад шинээр “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”
мэргэжлээр өдрийн ба оройн ангиудын сургалтыг зохион байгуулах салбарын
эрхлэгчийн ажлыг давхар гүйцэтгэж ирсэн. Уул уурхайн ашиглалтын технологи
мэргэжлийн анхны оюутнуудын курсын болон дипломын төслийн болон “Ил
уурхайн процесс”, “Ил уурхайн ашиглалтын технологи”, “Ил уурхайн төсөл”
зэрэг хичээлүүдийн хөтөлбөрүүдийг боловсруулах, тухайн хичээлүүдийн лекц,
практикийн хичээл явуулах конспектуудыг зохиож бичих гэх зэрэг олон ажлыг
зэрэг зэрэг хийж гүйцэтгэх, өөртэйгөө бараг нас чацуу төгсөх ангийн оюутнуудад
анхныхаа хичээлийг орос хэлээр заах гэх мэт хүндхэн оноогдлууд багш болсон
цагаас тулгарч байв.

ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургууль /Фрайбергийн уул уурхайн
академи/- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамтын ажиллагааны
хүрээнд Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр (3+2) хамтарсан
хөтөлбөрийн дагуу уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх ажлыг санаачлан 2005
оноос эхэлж хэрэгжүүлсэн.

Техникийн Их сургуульд бакалавр, магистр, докторын шаталсан сургалт
явуулах сургалтын системийн өөрчлөлтийн эхнээс буюу 1992 оноос Уул уурхайн
ашиглалтын технологи, уурхайн цахилгаан механикийн мэргэжлүүдээр анхны
магистрантуудыг элсүүлэн авч сургалтыг зохион байгуулах, хожим нь докторын
сургалт явуулах сургалт арга зүйн ажлыг хариуцан зохион байгуулж ажилласан
нь үр дүнгээ өгсөн болно.

449


Click to View FlipBook Version