МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 2.1
хувь, экспортын 4.6 хувьтай тэнцэж байлаа. Эрдэнэт хот, Бор-Өндөр, Бэрх,
Зүлэгтэй, Бугантай, Хайлааст мэтийн хот маягийн тосгон хөдөөд сүндэрлэн
тэнд амьдрал цэцэглэж, ажилчин ангийн нийгмийн олонхи асуудал жинхэнэ
утгаараа нааштай шийдвэрлэгдсэн гэж хэлж болно. Хамтарсан үйлдвэрүүдийг
удирдах байгууллага болох Зөвлөлүүдийн Монголын хэсгийг 1976 оноос
тэргүүлж салбарын үйлдвэрүүдийг барьж байгуулахад гар бие оролцон
үйлдвэрлэлийн хамт олон амьдралын бүхий л агшинг мэдэрч, тэдний зовлон
жаргалыг хуваалцаж амьдрах хувь танилан надад оногдсоныг миний амьдралд
тохиолдсон хамгийн том завшаан гэж үздэг.
Монгол орны XX зууны манлай барилга байгууламжийн цогцолбор уул
уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр түүний дүүгээр тус салбарт нэрлэгдэх
Бор-Өндөрийн комбинат болон бусад уулын үйлдвэрийн гэрээ хэлцэл. зураг
төсөл, баримт бичиг, бэлтгэх эдгээр асуудалтай холбогдсон дээд газрын
шийдвэрийн төсөл боловсруулж түүнийг хөөцөлдөж гаруулах, барилгын шав
тавихаас эхлээд барилга угсралтын ажилд техникийн хяналт тавих болон,
ашиглалтын бэлтгэл ажлыг бүхэлд нь иж бүрнээр нь хариуцан, ашиглалтанд
хүлээн авч тэдгээрийн төслийн хүч чадлыг тогтоосон хугацаанд нь эзэмшихэд
өөрийн оруулсан өчүүхэн хувь нэмрээр бахархаж явдаг юм.
Ялангуяа Эрдэнэтийн цогцолборын түүх бол зөвхөн уул уурхайнсалбараар
хязгаарлагдахгүй манай орны аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд онцгой чухал
байр суурь эзлэх нь дамжиггүй. Эрдэнэтийн барилга угсралт ид өрнөж байх үед
хоногт нэг сая орчим шилжих рублийн ажил хийгдэж байсан нь манай түүхэнд
урьд өмнө, хойно нь ч байгаагүй барилгын ажлын үзүүлэлт болов уу.
Дэлхийн ижил төрлийн комбинатуудын дунд дээгүүр эгнээнд багтах энэ
аварга том үйлдвэрийн ашиглалтын бэлтгэлийг хангах, түүний дотор мэргэжлийн
үндэсний боловсон хүчин бэлтгэж бүрдүүлэх тэдэнд үйлдвэрлэлийн дадлага
туршлага олгож, мэргэжлийн хат суулгах нь нарийн төвөгтэй, урт хугацааны
ажил байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм.
ТЭХҮГ-ийн яамны удирдлага тухайлбал сайд М.Пэлжээ салбар эрхэлсэн
орлогч сайд П.Очирбат нар энэ асуудалд алсын хараатай хандаж Эрдэнэтийн-
Овооны зэс молибдены орд газрыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших тухай
Монгол-Зөвлөлтийн анхны хэлэлцээр хоёр орны засгийн газруудын хооронд
дөнгөж байгуулагдсан 1973 оны намар 120 гаруй залуусыг ЗХУ-ын их дээд
сургуулиудад сургахаар явуулж байж билээ. Эдгээрээс олон залуус амжилттай
суралцан үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтанд авах үеэр төгсөн ирж,
одоо хүртэл үр бүтээлтэй ажиллаж үйлдвэрлэлийн гол ачааг үүрэлцэж нэрээ
дуурсгаж яваа жинхэнэ хат суусан мэргэжилтнүүд болжээ.
Эдгээрийн дотроос уулын инженер Б.Баатарчулуун, С.Ганжаргал,
С.Пүрэвсүрэн, маркшейдер Н.Бямбадорж, баяжуулалтын технологийн инженер
З.Ганбаатар. Р.Дэлгэр. С.Давааням. Ш.Гэзэгт, Ц.Санжий, Д.Баатархүү, эдийн
эасагч Д. Нямаа, Г.Галбаатар нарыг нэрлэж болно. Ашиглалтын үед ажиллах
мэргэжлийн ажилчдыг 1974 оноос эхлэн төрөл бүрийн курсын сургалтаар
350
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бэлтгэж эхэлсэн юм.
Экскаватор, Бульдозер. өрмийн машинч нарын эхний хэсгийг ЗХУ-ын Гайн
уул уурхайн комбинатын дэргэдэх мэргэжлийн курсэд явуулж билээ. Тэдний
дундаас ажил мэргэжилдээ богино хугацаанд үйлдвэрлэлийн дадлага туршлага
олж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан Монгол Улсын Хөдөлмөрийн
баатрын алдар цол хүртсэн өрмийн машинч Д.Жаргалсайхан, АИХурлын
депутат белазын жолооч П.Балдандорж нарын сайчууд олноор төрж гарсныг
тэмдэглэхэд таатай байна.
Эрдэнэт комбинатын эхний ээлжийг хүлээн авахад Монголын талаас
ажиллах мэргэжлийн үндэсний боловсон хүчний дотор үлгэр жишээ болох
үйлдвэрлэлийн дадлага туршлага бүхий цөөн тооны хүмүүсийг ГУУҮЯамны
системийн болон бусад газраас намын илгээлтээр 1977-1978 оны эхээр
Эрдэнэтэд явуулж билээ. Холбогдох дээд газруудаар ийм шийдвэр гаргуулахад
хялбархан байгаагүйн дээр тэдний зарим хэсгийг бусад яам газраас сонгон
явуулахад нэлээд бэрхшээл тулгарч байсан ч бүхэлдээ чухал арга хэмжээ байв.
Намын илгээлтээр очиж ажиллагсдаас уурхайн барилгын инженер С.Цогт-
Очир баяжуулалтын технологийн инженер Ж.Батмөнх. Ц.Доржгарам, механик
Б.Лхагваа, дулааны инженер Ц. Балжинням цахилгааны инженер Л. Хөхөө.
токарьч Ц.Молор, Б.Лида. экскаваторын машинч Б.Хишигт нарын нэрийг
онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Эрдэнэтийн ашиглалтын үед ажиллуулахаар бэлтгэгдсэн боловсон хүчнийг
хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага туршлага олгох шат ахиулахад үйлдвэрийн
захиргаа, олон нийтийн байгууллагаас ихээхэн чармайлт зүтгэл, санаачлага
гарган олон хэлбэрийн ажил зохиож байсан юм. Тухайлбал халамжлан
хүмүүжүүлэх хөдөлгөөн өрнүүлэн. багш шавийн гэрээтэй ажиллуулж. тэргүүний
багш шавийг шалгаруулах, анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийн мандат
олгох зэргийг нэрлэж болох бөгөөд үйлдвэрийг ашиглалтанд оруулсан 1978 оны
сүүлчээр нийт ажиллагсдын талаас илүү нь үндэсний мэргэжлийн боловсон
хүчнээс бүрдсэн байлаа.
Эрдэнэтийн ашиглалтын өмнөх бэлтгэлийг хангасан нүсэр ажил нь
ТЭХҮГЯам, ГУУҮЯамны болон үйлдвэрийн удирдлагын санаа сэтгэл нийлсэн
нэгдмэл үйл ажиллагааны үр дүн гэж хэлж болно. Сайд М.Пэлжээ. Ч.Хурц,
П.Очирбат нар энэ чухал ажлын ач холбогдлыг харгалзан өөрсдийн шууд
хамрах хүрээнийхээ ч гэсэн комбинатын ашиглалтын боловсон хүчний асуудлыг
надад итгэл хүлээлгэж шууд шийдвэрлэж байх дархан "эрх" олгож ажиллуулдаг
байлаа.
Энэ нь асуудлыг шуурхай шийдвэрлэхэд ихээхэн боломж олгож яамных нь
уул уурхайн асуудал эрхэлсэн орлогч сайд миний болон манай хэлтсийн дарга
Ш.Отгонбилэг агсан, түүний залгамжлагчдын урам зориг, нэр хүндийг өндөрт
өргөж өгдөг байсан юм. Энэ “инерцээрээ” би Бор-Өндөрийн ашиглалтын
боловсон хүчний асуудалд хандсанаас тухайн үеийн яамны сайд, зарим дарга
нарын дургүйцлийг төрүүлж, 1984 онд МАХН-ын Хянан Шалгах Хорооноос
“донго” шагнуулж 1986 оны сүүлчээр "дутагдлаасаа ангижирсан" гэж
351
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тэмдэглүүлж билээ. Ид халуун эрмэлзэлтэй, хүч зоригтой, шуурхай, шийдэмгий
ажиллаж байсан үеийн маань хөдөлмөрийн үнэлгээ энэ “донго” болж билээ.
Эрдэнэтийн ашиглалтын өмнөх бэлтгэлийг хангах, ашиглалтын үеийн
боловсон хүчнийг дадлагажуулахад комбинатын ерөнхий захиргааны
удирдлагууд В.Н.Кобахидзе, Р.Н.Семигин, Э.Н.Климов нарын ерөнхий
захирлууд, ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор олон жил тасралтгүй
ажилласан Д. Лхагвасүрэн нарын гаргасан онцгой гавъяа зүтгэлийг тэмдэглэхгүй
өнгөрч хэрхэвч болохгүй билээ.
Түүнчлэн энэ том комбинатын намын хорооны дарга Ж.Бямба агсны ажил
хэрэгч шуурхай ажиллагаа. Эрдэнэт хотын улирдлагууд С.Цэвээн, Ж.Банзрагч
нар болон бусад олон нийтийн байгууллага, хүмүүсийн дэмжлэг туслалцаа чухал
үүрэг гүйцэттэсэн гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйд нийцнэ. 1979-1982 онууд
Эрдэнэт комбинатыг төслийн хүч чадлаар нь барьж байгуулах үйлдвэрлэлийн
шат дамжлага хамт олны үйл ажиллагааг уялдуулан жигдрүүлж, төслийн хүч
чадалд хүргэх боломж бүрдүүлэхэд чиглэгдсэн жилүүд байлаа.
1980-1981 онуд үйлдвэрийн хоёр, гурав, дөрөвдүгээр ээлжүүд баригдан
ашиглалтад орж жилд 16 сая тонн хүдэр олборлож, баяжуулах хүч чадалтай
тухайн үедээ дэлхийн ижил төрлийн зэс молибдены комбинатуудын дотор
эхний аравт багтах цогцолбор болж билээ. Эрдэнэт комбинат төслийн хүч
чадлаа 1983 онд бүрэн эзэмшиж 16.3 сая тонн хүдэр баяжуулсан ба цаашид
чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангахын
ээрэгцээгээр хүч чадлыг нэмэгдүүлэхэд хамт олны анхаарал чиглэгдэж билээ.
Эрдэнэт комбинатын хамт олон 1983 онд үйлдвэрийнхээ төслийн хүч чадлыг
эзэмшсэнээс хойш 8 жилийн турш үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг тогтвортой
жигд ханган төслийн хүч чадлыг нэмэгдүүлэх зорилгоор V ээлжийг барьж 1989
онд ашиглалтанд оруулсан юм. 1990-ээд оноос ил уурхайн ашиглалтын түвшин
доошлох тутам буурч байгаа зэсийн агуулгын сөрөг нөлөөллийг үйдвэрлэлийн
хүч чадлын өсөлтөөр эөөлрүүлэн эцсийн бүтээгдэхүүн баяжмал дахь зэсийн
хэмжээг нэгэн жигд байлгахын зэрэгцээгээр техник, технологийн шинэчлэл
хийх зорилт хамт олны өмнө хурцаар тавигдах болсон билээ.
Энэ үеэс дээрх зорилтыг шийдвэрлэхийн зэрэгцээгээр хамтарсан
үйлдвэрийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх асар хүнд үе эхэлсэн билээ.
Энэ хүнд үеийг гэтлэн давахад хамтарсан үйлдвэрт Монголын талаас оролцогч
ГУУҮЯамны бодлогоор олон жилийн хугацаанд бэлтгэгдсэн ерөнхий захирал.
залуу эрдэмтэн Ш.Отгонбилэг гарамгай гавъяа байгуулсан гэдэгтэй маргах хүн
төдийлөн олон гарахгүй бизээ.
Эрдэнэт үйлдвэр ингэж амжилттай ажиллан уул уурхайн бусад үйлдвэрүүд
шинээр байгуулагдан, салбар бүхэлдээ хүрээгээ тэлсэнээр 1990 онд улсын
аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 16 хувь, экспортьн бүгээгдэхүүний 40 хувийг
гаргадаг улс ардын аж ахуйн томоохон салбарын нэгэн болж билээ.
Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн цогцолборыг барьж
байгуулах, ашиглалтанд хүлээн авах, ашиглалтын явцад манай хоёр орны
352
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд олон шинэ зуйл
гарч тэр нь цаашдын уламжлал болон хэвшсэн гэж болно. Өөрөөр хэлбэл урьд
нь тогтсон гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зарим дүрэм,
журам нөхцөлийг өөрчлөн хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан
зохицуулах шаардлага амьдралаас урган гарсан юм. Тэр үед зөвлөлтийн
зээлийн хөрөнгөөр “түлхүүр өгч авах” нөхцөлөөр баригдаж байсан барилга
байгууламжийг ашиглалтад өгч, хүлээж авах үйл ажиллагаа ерөнхий гүйцэтгэгч,
ерөнхий захиалагч нарын эрх хэмжээний асуудал байлаа. Зөвлөлтийн талаас
бүх холбоотын гадаад худалдааны нэгдэл, Монголын талаас Гадаадтай эдийн
засгийн талаар харилцах улсын хорооны Комплексимпорт нэгдлийн хоорондын
асуудал гэсэн уг.
Эдгээр байгууллагын төлөөлөгчид "түлхүүр өгч авах ажиллагааг
удирдан зохицуулна, Эдгээр байгууллагад хулээлгэн өгч, авч байгаа барилга
байгууламжийн ашиглалтын асуудал төдийлөн хамаатай бус байсан гэж ойлгож
болно. Тиймээс ч барилга угсралтын ажлын чанарт захиалагчийн зүгээс тавих
хяналт туйлын хангалтгүй хэлбэрийн төдий л байсан.
Комплексимпорт нэгдэлд үүнээс илүү бодомж ч байгаагүй л дээ. Ийм байдлыг
Эрдэнэтийн туршлага үндсээр нь өөрчилсөн билээ. Тухайлбал Эрдэнэтийн
барилга байгууламжийн эхнээс захиалагчийн зүгээс тавих мэргэжлийн хяналт,
ашиглалтын өмнөх бэлтгэл ажил, ашиглалтанд хүлээлгэн өгч, авах үйл
ажиллагааг бүхэлд нь хамтарсан үйлдвэрт оролцогчдын хамтран томилсон
комисс гүйцэтгэдэг болсон юм. Уг комиссыг ЗХУ-ын Өнгөт металлургийн яам,
БНМАУ-ын ГУУҮЯамны сайд нарын хамтарсан тушаалаар томилдог байлаа.
Уг Комиссыг томилохдоо Монголын талаас ГЭЗТХУХороо болон гал,
ус, ариун цэвэр, барилга архитектур ээрэг мэргэжлийн байгууллагуудтай
тохиролцон тэдний төлөөлөгчдийг заавал оролцуулна. Анхны комиссыг
хамтарсан үйлдвэрт оролцогч яамд Эрдэнэтийн цогцолборын эхний ээлжийн
барилга байгууламжийн техникийн бэлэн байдал тодорхойлох комисс
нэртэйгээр 1977 оны эхээр томилсон билээ.
Комиссын даргаар ЗХУ-ын Өнгөт металлургийн яамны томоохон комбинат,
удирдах газруудад хариуцлагатай ажил олон жил хийсэн салбарынхаа
үйлдвэрлэлийн асар их туршлагатай уулын инженер Н.М.Лунинг, орлогч даргаар
нь намайг томилж билээ. Комисс өөрийн ажлын хэсгүүд дэд комиссыг газар
дээр нь мэргэжлийн чиглэлийг харгалзан байгуулж ажиллуулна. Дэд комиссыг
хамтарсан үйлдвэрийн албадын дарга, ерөнхий мэргэжилтэн нар толгойлно.
Лунинг Н.М. тэр үед ТЭХҮГЯамны дэргэд өөрийн яамаа 1972 оноос төлөөлөн
ажиллаж байгаад Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн Монголсовцветмет
нэгдлийн ерөнхий захирлаар томилогдсон байсан юм.
Техникийн бэлэн байдал тодорхойлох комисс нь урьд нь гадаад худалдааны
нэгдлүүдийн ажиллуулдаг ажлын комиссын эрхийг эдэлж үүргийг гүйцэтгэдгийн
зэрэгцээгээр барилгын ажлын эхнээс мэргэжлийн хяналт тавьж ил далд ажлын
актанд гарын үсэг зурахаас эхлэн ашиглалтын өмнөх бэлтгэл, тухайлбал эхний
үед зайлшгүй хэрэглэх сэлбэг хэрэгсэл, материал, ашиглалтын боловсон
353
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хүчний бэлтгэгдэж байгаа байдал, ашиглалтын дүрэм зааврын бүрдэл хүртэл
анхаарч үздэг байсан юм.
Техникийн бэлэн байдал тодорхойлох комисс байгуулах тухай асуудалд
шинээр хандахаас аргагүйг ч ойлгоцгоож билээ. Заримдаа энэ комисс Эрдэнэт
комбинатын барилгачид, ашиглалтын эздийн хоорондын маргаан таслах
үүргийг ч хүлээдэг байлаа. Эхний үед сард нэг удаа Эрдэнэтэд очиж хуралдаж
хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэдэг байсан бол сүүлдээ 1978 оны
суүлчийн хагаст Эрдэнэтэд бараг байнгын ажиллагаатай болж билээ. Ялангуяа
би 1978 оны сүүлчийн улиралд Эрдэнэтийн “байнгын оршин” суугч байлаа.
Эрдэнэтийн эхний ээлжийг хүлээлгэн өгч авах үйл ажиллагааны бэлтгэл
ажил, баримт бичгүүдийн техникийн бэлэн байдал тодорхойлох комисс 1978
оны 10 дугаар сарын эхээр бэлтгэсэн ба 10 дугаар сарын 11-нд баяр ёслолын
байдалтай хүлээлгэн өгөх, авах актанд гарын үсэг зурж билээ. Эрдэнэтийн
эхний ээлжийн хувьд уг акт урьдах журам ёсоор ажлын комиссын актын үүрэг
гүйцэтгэсэн.
Техникийн бэлэн байдал тодорхойлох комисс Эрдэнэтийн эхний ээлжийг
хүлээлгэн өгөх авахад бэлэн болсон тухай илтгэж улсын комиссын актанд 1978
оны 12 дугаар сарын 14-нд Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Өнгөт металлургын
яамны сайдаар 40 шахам жил ажилласан Ломако П.Ф Гадаадтай эдийн засгийн
талаар харилцан улсын хорооны орлогч Осадчук Е.И. Монголын талаас
ГУУҮЯамны сайд Ч.Хурц, ГЭЗТХУХорооны дарга Д.Салдан нар эхлээд гарын
үсэг зурцгааж билээ.
Дараа нь БНМАУ-ын засгийн газар, ЗХУ-ын засгийн газрын хооронд 1973 оны
2 дугаар сарын 20-нд Эрдэнэтийн Овооны зэсмолибдений орд газрын баруун
хойт хэсгийг үйлдвэрийн аргаар хамтран ашиглахаар байгуулсан хэлэлцээр
хэрэгжсэн тухай хоёр улсын Засгиин газрын хоорондын баримт бичигт ЗХУ-ын
Сайд нарын Зөвлөлтийн нэгдүгээр орлогч дарга И.В.Архипов, БНМАУ-ын Сайд
нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар нар гарын үсгээ зурцгааж
Эрдэнэтийн эхний ээлжийн жилд 4,0 сая тонн хүдэр олборлож боловсруулах
хүч чадал ашиглалтад орж байгаатай холбогдсон ёслолын ажиллагаа эхэлж
билээ.
Эрдэнэтийн дараагийн ээлжүүдийг барьж байгуулах ашиглалтанд хүлээлгэн
өгөх, авах үйл ажиллагаанд Техникийн бэлэн байдал тодорхойлох комиссыг
үргэлжлүүлэн даргаар нь намайг томилон ажиллуулсан билээ.
Техникийн бэлэн байдал тодорхойлох хамтарсан комисс томилон
ажиллуулах нь барилга угсралтын ажлын чанарт тавих мэргэжлийн хяналтыг
чанаржуулж, ашиглалтын бэлтгэлийг хангахад чухал үүрэгтэй гэдэг нь
комбинатын ашиглалтын явцад харагдаж билээ Энэ туршлагаар Бор-
Өндөрийн комбинатын барилга угсралт, Бэрхийн уурхайн өргөтгөл, Толгойтын
алтны үйлдвэрийн өргөтгөл, Зүүн цагаан дэлийн барилга угсралтын үед
техникийн бэлэн байдал тодорхойлох комиссыг надаар даргалуулж ажиллуулсны
дээр 1989 онд Эрдэнэт комбинатын тавдугаар ээлжийг ашиглалтад оруулснаар
техникийн бэлэн байдал тодорхойлох комисс даргалах миний үүрэг өндөрлөж
354
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
билээ.
Би ч арав гаруй жилийн хугацаанд уг ажилд мэргэшсэн гэж хэлж болно.
Монгол Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрүүдийг барьж байгуулахаас эхлэн хоёр
талын эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан шинэ нөхцөл байдлын нэгхэн
хэсгийг тайлбарлахыг оролдлоо. Хамтарсан үйлдвэрүүдийн үйлдвэрлэл,
санхүү эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдсон
олон дүрэм журам, зааврыг хамтарсан үйлдвэрийн Зөвлөлүүд дээр батлан
мөрдүүлж ирсэн ба мөрдөж байгааг бичвэл урт түүх болно. Ялангуяа хамтарсан
үйлдвэрт ажиллагсдын цалин хөлс, шагнал урамшил материал техникийн
хангамж, гадаад харилцаа худалдааны эрх, 1988 оноос мөрдөгдсөн эдийн
засгийн шинэ нөхцөл гээд олон зүйл ярьж болно.
Би өөрийн сурч эзэмшсэн уурхайчин мэргэжлийн дагуу 36 жил ажиллаж
байгаагийн хамгийн үр бүтээлтэй, эрч хүчтэй ажилласан 20-оод жилийг
хамтарсан үйлдвэрүүдийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд, үүнээс 16 жилийг
Зөвлөлийн Монголын хэсгийг тэргүүлж ажилласандаа бахархаж явдаг юм.
Эрдэнэтийг барьж байгуулах үеэс 22 жилийн хугацаанд Зөвлөлийн эхний
24 хуралдааны 22-т оролцож, 9 хуралдааныг даргалсан болно. Энэ хугацаа
Монголын уул уурхайн салбарын 95 жилийн хөгжлийн түүхэнд онцгой чухал
байр суурь эзлэх үе байсан гэж би боддог.
Уул уурхайн салбарт намайг хүлээж авч сургаж хүмүүжүүлсэн, дэмжиж
тусалсан салбарын хамт олон сайд М.Пэлжээ, П.Очирбат, Ч.Хурц, Зөвлөлийн
гишүүн Б.Долгормаа, Г.Дорж, А.Юндэндорж, Ш.Батбаяр, Х.Буд, Н.Бавуу,
С.Бордух. Д.Лхагвасүрэн, Г.Амар, Н.Төмөртогоо нар болон ажил амьдралынх
нь чигийг гаргалцаж хамтран зүтгэгчид болгосон Ш.Отгонбилэг, Х.Бадамсүрэн,
Д.Цогтбаатар, Д.Амгалан, Т.Оюунбилэг, Д.Жаргалсайхан, Б.Далай,
Н.Содномрэнцэн, Л.Аюур, Д.Ганбат Д.Ганбаатар, Л.Бямбажав, Г.Булган,
Ц.Төмөр, Ц.Дашцэцэнжин, Ч.Батсандаг нарын олон залууст баярлаж явдгаа
илэрхийлж, тэдний ажил. амьдралд нь хорвоогийн сайхан бүхнийг хүсэн
салбарынхаа 100 жилийн ойн мэндийн цэнхэр хадаг үүгээр өргөн барья.
355
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ГЭЭДЭРИЙН СУГАРЖАВ
Геологи, уул уурхайн салбарын ахмадын
холбооны тэргүүн,
Ахмад геологич
Уул уурхайн салбарын 100 жилийн ойд
...Геологичид бид эх орныхоо түүнчлэн эх дэлхийнхээ түүхийг “Чулуун
судар”-ыг тайлан уншиж/ тайлбарлаж/ өдөр дутмынхаа амьдрал ахуйд тусыг
бүтээж уншдаг онцлогтой бөгөөд бас сонирхолтой мэдлэг, ажил-мэргэжлийг
эзэмшсэн жинхэнэ эзэд нь билээ. Бид зөвхөн хар амиа бодон сэтгэдэггүй, олж
мэдсэн ”Чулуун судар”-ын түүх нь хүн төрлөхтний сайн сайхан амьдарч, амар
амгалан аз жаргалтай оршин тогтонохуйн анхдагч суурь болдогоороо ихээхэн
онцлогтойгоороо бусад ажил, мэргэжлээс ялгаатай.
Геологичид ”Мөгөөрст нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргилд, мөчит
дөрвөн хөлтний мөр нь гараагүй газарт“АЛХАН дуугаан хадааж”, алтан үсгээр
бичигдэх , арвин баялаг нь дуурсагдах улс орныг тэжээх, тэтгэх амин сүнс
болсон хар алт-нүүрснээс эхлээд цагаан алт-платина шар алт хүртэл эрдэс
баялгийн орд газруудыг олж нээн, олборлож ашиглан хот тосгодыг сүндэрлүүлж,
эх орныхоо хөгжил-дэвшлийн бодит түүхийг бичилцэх эрхэм ариун үүрэгтэй,
энгүй их хувь тавилантай төрсөн хүмүүсээ...
Геологийн хамт олны нөр их хөдөлмөр-зүтгэлээр дэлхийд цуутай уурхай,
үйлдвэрүүдийн хүүхэд залуусын инээд баяслаар бялхсан хотууд босож, Монгол
улсын эдийн засгийн чадавхи өссөн нэмэгдэх “Алсын хараатай бодлого”-ын
суурь тавигдаж байна.
Манай “Алтан үеийн ахмад геологичид” өвлийн цагт эрдэм мэдлэгээ
зузаатгаж, дүгнэж-цэгнэж, сурч боловсрон хаврын хавар “Хөхөөн дуу”-наар
сэтгэл нь гэгэлзэн, итгэл нь хөвсөлзөн нүдэнд нь орд газрууд харагдаж/
уншигдаж/, зун-намрын улиралд бодлоо гүйцээж, судлаж-сурвалжиж, нягтлаж-
шинжлэлж, бодож тооцож-тооцоолж, орд газруудыг олж, нээж ардын олоныхоо
аз жаргалтай амьдралын эх үүсвэрийг тавьдаг азтай, ТАРХИНДАА ШИРГЭЭЖ,
ЦААСАН дээр урлаж, “Чулуун судар”-ыг судлан шинжэлж олон арван ном
болгон бүтээдэг азтай, одтой, хийморьтой хүмүүс билээ.
Унасан газар, угаасан ус гэдэг хүн бүрийн сэтгэл зүрх, оюун ухаанд цаг ямагт
уяатай байдаг болохоор хүлэг хурдалсан цэнхэр хөндий, хараа цуцам уужим
356
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тал, эртний домог түүхт өлгий нутгаараа үргэлж мөнхөд бахархан дуурсаж
явдагийн учир уул уурхайн 100 жилийн номонд Чоноголын уурхайн буурал
түүхийн өчүүхэн хэсгийн ном шашдирын шаргал хуудаснаа бичиж, тэмдэглэн
үлдээснийг түүвэрлэн нэгтгэж та бүхнээ толилуулахаар зоримоглосон нь энэ
болой...
Чоноголын уурхай. Японы милитаризмаас улбаалан зүүн Азид хүчтэй
нөлөө үзүүлж байсан дэлхийн 2-р дайны аюул нүүрлээд байсан 1940-өөд оны
эхээр Чоноголын уурхай байгуулагдсан нь тохиолдлын хэрэг байгаагүй юм.
Энэ үед ЗХУ-д зэвсэг техникт хэрэглэгдэх сайн чанарын ган үйлдвэрлэхэд
вольфрам/гянтболд/, молибден зэрэг өнгөт металлын хэрэгцээ асар их байснаас
улбаалан Монгол улсын зүүн өмнөт хязгаарт ЗХУ-ын техник эдийн засгийн
тусламжтайгаар геологи хайгуулын ажлыг системтэй явуулж эхлэсэн бөгөөд
“Дорнод” экспедицийн шугамаар Л.Х.Иванаов, Р.А.Хасин нарын удирдлагаар
1936-1937 онд Егүзэрийн вольфрамын орд, илрэл ба Зүүнбулагийн хүрэн
нүүрсний ордуудыг анх илрүүлсэн байна.
Цэрэг стратегийн онцгой ач холбогдол бүхий түүхий эд ашиглах зорилгоор
Монгол улсад анхны өнгөт металлын далд уурхай хэмээгдэх Чоноголын
гянтболдын уурхайг 1942 онд ашиглалтанд оруулснаар уурхайн тосгон
баяжуулах үйлдвэр Эрдэнэцагаан сумын нутагт сүндэрлэн босож, Монгол
улсын Уул уурхайн салбарын хөгжлийн анхдагч нь болж, тухайн цаг үед
улс орны эдийн засагт чухал хувь нэмрээ оруулж байсан байгууллага
бол Чойбалсангийн нэрэмжит Чонголын уурхай юм. Ийнхүү Чоноголын
уурхай нь эх орны дайны үе дэхь ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан хоёр
томоохон байгуулллага болох Монгол Улсын Их Сургууль/ МУИС/-улс орны
ууган эрдмийн уурхай. Чоноголын өнгөт металлын уурхай –улс орны
анхны хүнд үйлдвэр байсны хувьд аль алиныг нь Чойбалсангийн нэрэмжит
болгосон түүхтэй. Энэ түүхэн үйл явдал 80 жилийн тэртээ болсон ч түүх
мартаагүй, мартах ч ёсгүй бизээ. Жич: Чоноголын уурхайг орос хэл дээрх албан
баримтуудад ”Рудник Югодзырь Акционерного общество Совмонголметалл”
буюу “Совмонголметалл нийгэмлэгийн Егүзэрийн уурхай” гэж бичдэг байсан нь
дэргэдэх Егүзэрийн хийдээр нэрлэгдснээс болжээ/ Хаанаас ч хардаг Хаан уул
минь,2014.104х/.
1943 оны 01–р сарын 12-нд БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлт–
Монгол хоёр улсын гэрээгээр Чойбалсан хот дахь ЗХУ-ын өнгөт металлын
яамны “Совмонголметалл” геологийн экспедици /Дарга нь: Алдарт эрдэмтэн
геологич Н.Смирнов/-ийг байгуулан Дорнод аймагт одоогийн засварын баазын
хашаанд “Гянтболд баяжуулалтын ажил” эхлэж байсан бөгөөд Чоноголын
уурхайн ашиглалтын 1956 он хүртэлх 14 жилдээ: 1955 оны байдлаар 60%-ийн
1300тн гянтболд олборлон “Катюша” цөмийн цэнэгт пуужин, танкны хайлшин
хуяг зэргийг бүтээх үндсэн түүхий эдийг хандивилснаар дэлхийн 2-р дайны
ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Маршил Чойбалсангийн нэрэмжит уурхайн ажилчдаас улсын
түүхэнд бичигдэх нэгэн онцгой үйл хэрэг эхлэсэн нь 1952 онд социалист
357
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
уралдааныг санаачилсан явдал байв. Энэ санаачлагыг БНМАУ-ын
үйлдвэрийн бусад байгууллагын ажилчид дэмжсэн бөгөөд улмаар улс
ардын аж ахуй , бүх шатны сургууль соёлын байгууллага, албан газрууд
гээд нийт орон даяар социалист уралдаан хөдөлгөөнийг өрнүүлэх болсон
ба 1990 он хүртэл үргэлжилсэн юм.
1952 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд нөхөр Дүгэржавын
тавьсан илтгэлд” Социалист уралдааныг өрнүүлснээр тэргүүний ажилчид
Стахановчуудын тоо улам олширч Чоноголын үйлдвэрт өөрсдийн сар улирлын
норм төлөвлөгөөг 110-200 хүртэл хувиар давуулан биелүүлдэг хүмүүс
Р.Жигжидбавуу, С.Дугаржав, Н.Дэмбэрэлдорж, н.Гончигдорж, бригадын дарга
н.Түрдхаан, н.Молом, н.Жамбабалдан, тэсэлгээчин н.Хооной, н.Лувсанцэрэн,
цэвэрлэх бригадын Р.Ёндон-Осор, вагончин н.Содном, фабрикийн ялгагч
эмэгтэй н.Жамсран, тээрэмчин Д. Ишжамц, н.Биня нарын зэрэг 122 тоонд хүрч
түүний дотроос 70 гаруй хүн өдөр тутам түрүүлсэн бригад цех, ажилчидад
шилжин явдаг улаан дарцаг тугийг олонтоо хүлээн авч хүндэт самбар,
сонин хэвлэл, үйлдвэрийн ба Дорнодын удирдах газруудын тушаалуудаар
удаа дараа сайшаагдсан хийгээд мөнгөн шагнал авч байснаар барахгүй
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор: Сэрээтэрийн Дугаржав,
Рэнцэнгийн Жигжидбавуу, “Алтангадас одон”-гоор Сундуйн Төмөр, Донторын
Жигжид, Доржийн Ишжамц мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10 хүн,
Засгийн газрийн хүндэт үнэмлэх”-ээр 6 хүн нийт 21 хүн шагнагдсан байна”
хэмээн тэмдэглэсэн байна. Түүнчлэн Чоноголын үйлдвэрийнхэн нэгэн
сарын дотор 106,7 вагон/метр явж ЗХУ-ын тэргүүний рекордод ойртсон
хэмжээний бахархам амжилт үзүүлж байжээ /УТТА,Ф307,Д1,Хн16,8-р талд/.
Монгол Улсын Засгийн газраас 1951 онд уул уурхайн тусгай
мэргэжлийн ажилчин бэлтгэх зорилгоор Фабрик заводын сургууль(ФЗО)-
ийг Чойбалсангийн нэрэмжит Чоноголын уурхайн дэргэд байгуулж, хоёр
жилийн дотор 6 сараар 3 удаагийн төгсөлтөөр 261 хүн төгснөөс өрөмдөгч
зэрэг уулын ажилчнаар 127, бэхэлгээчин 17, фабрикийн мэргэжилтэн
22, дизелист 22, компрессорч 10, слесарь 7, шинжилгээний ажилтан 18,
мужаан 40, чулуучин, шаварчин тус бүр 13 хүн төгссөн ба 4-р төгсөлтийг
1953 оны 1-р улиралд 120 хүнтэйгээр нээх бүрэн бололцоо байгаа
тухай тэр үеийн баримтанд тэмдэглэн үлдээжээ. Анхны төгсөгчид дотроос
Бэрхийн уурхайн өрөмдөгч Лянхуан Сундуй( 1961онд АХ-ын 40 жилийн ойгоор)
ба Найдангийн Дэмбэрэлдорж(1963онд Хэнтий аймаг байгуулагдсны 40жилийн
ойгоор) “Хөдөлмөрийн баатар ”-ын алтан таван хошуу, Сүхбаатарын одонгоор
мөн Бэрхийн уурхайн жоншны хэсгийн бригадын дарга Б.Чойжилжав 1969
онд БНМАУ-ын анхны “Гавъяат уурхайчин” цол тэмдэгээр тус тус шагнагджээ
(Эгнэгт дуурсагдах эрдэнэсийн эрэлчид. 2014он.166-173х).
Цаашид тус сургуулийг өргөжүүлэн үндэсний мэргэжлийн ажилчдыг
бэлтгэх талаар төрөөс онцгой анхаарч байв. Тухайлбал: 1952 оны 12 сарын
20-ны өдөр МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын хурлаас гаргасан
“Совмонголтеталл нийгэмлэгийн ФЗО сургуульд сурагчдыг элсүүлэх ба
358
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
мөн ажилчдыг шилжүүлэх тухай” №100/476 тоот тогтоолд: “Фабрик заводын
сургуулийн элсэлт”-ийг бүрэн хангахын тулд Баян-Өлгий аймгаас 26, Ховд,
Увс, Чойбалсан, Хэнтий аймгаас тус бүр 10, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай
аймгаас тус бүр 8, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос тус бүр 15 бүгд 120
хүнийг элсүүлэх хуваарийг зөвшөөрсүгэй” хэмээн ерөнхий нарийн бичгийн
дарга Ю.Цэдэнбал гарын үсэг зуржээ.
4 жилийн өмнө 300 гаруй ажилчинтай байсан Чоноголын үйлдвэр 1956 онд
98 ажилчинтай болж улмаар бүр мөсөн хаагдаад Сайд нарын Зөвлөлийн 1958
оны 5 дугаар сарын 21-ны өдрийн тогтоолоор Эрдэнэцагааны МААМС(мал
аж ахуй машинт станц)-д Чоноголын уурхайн барилга зарим хөрөнгө хогшлыг
шилжүүлэн өгөхөөр болж, хүлээлцэх актанд ”Чоноголын уурхайн эргэн тойрон
3 км төмөр торон хамгаалалтын хамт Станцын хамгаалалтнд урьдын адил
үлдээлээ. Станцын хамгаалалтанд өгөгдсөн тоног төхөөрөмжүүдээс Геологи
уул уурхайн яамны үйлдвэрүүдээс тодорхой албан бичигтэйгээр шилжүүлэн
өгч байх болно” гэжээ. (УТТА.Ф307.Д1.ХН181)
Чоноголын уурхайг хаах болсон нь битүүлэг учир шалтгаантай эсвэл
уурхайн нөөц баялагтай холбоотой эсэхийг энд хараахан хараахан тодруулах
боломжгүй (Хаанаас ч хардаг Хаан уул минь.2014он.108х. М.Баярсайхан) юм.
Чоноголын уурхай татан буугдснаар бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон
хүчин нь Бүрэнцогт, Түмэнцогтын гянтболдын болон Бэрхийн хайлуур
жоншны уулын уурхай-үйлдвэрт шилжин ажилласан бөгөөд 1978-1981 онд
Сүхбаатар аймгийн Салаагийн гянтболдын уулын далд малталтын хайгуулд
оролцогсод Бүрэнцогтын уурхайгаас шилжин ирсэн Эрдэнэцагаанчууд байсан
юм. Өнгөт металлын Егүзэрийн уурхайгаас эхлэлтэй Бүрэнцогт(Бүрэнцогт-70
жил.2018он.)-ын, Бэрхийн, Бор-Өндөрийн, Эрдэнэтийн уурхайчид 3-4 үе
удамаараа Эрдэнэцагаанчууд гэдгийг бахархан дуурсаад зогсохгүй Уул уурхайн
хөгжил, дэвшлийн түүхт хүмүүс бөгөөд уурхайн анхдагч өлгий нутаг болох
Эрдэнэцагаан суманд геологийн судалгаа улам эрчимжиж, уул уурхайн салбар
цогцлон бүрэлдэх бүрэн боломжтой , өгөөж ихтэй нутаг гэдэг нь одоо ч улам
бүр тодорхой болсоор байна. 2019 оны байдлаар: гянтболд-молибденийн-4,
холимог металын-1, хайлуур жоншны-2, шатдаг занарын-1 ба хүрэн нүүрсний-6
ордын хайгуулын ажилаар үйлдвэрлэлийн нөөц тогтоогдон ашиглалтын
уурхайн Техник эдийн засгийн үндэслэл нь үр ашигтай гэж батлагаажин,
Хөрөнгө оруулагчидаа хүлээж байгаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан
сумыг Зүүн бүсийн хариуцлагатай уул уурхайн өгөөжтэй эдийн засгийн
өндөр ач холбогдол бүхий бүс нутаг болох хэтийн төлөвтэй гэж үзэж байна.
359
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
РЭНЦЭНГИЙН СУНДУЙ
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Монгол Улсын Зөвлөх инженер,
Доктор (Ph.D)
Р.Сундуй миний бие 1951 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг
"Хажуу Худаг"-т төрсөн. 71 настай, эрэгтэй, Дээд боловсролтой. Уул уурхайн
ашиглалтын инженер-технологичийн мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Ам бүл
5. Эхнэр Д.Нина хүний их эмч.
1960-1970 онд Төв аймагт бага, дунд сургууль, 1970-1976 онд ОХУ-
ын Эрхүү хотын Улсын Их Сургууль, Политехникийн Дээд Сургуульд тус тус
суралцаж төгссөн.
1985 онд ОХУ-д уул уурхайн технологи, 1993 онд БНСУ-д зах зээлийн
удирдлага, зохион байгуулалт, 1994-2002 онд АНУ, Канад, Герман, Япон,
Тайланд зэрэг улсад уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засаг, менежментийн
чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2007 онд Нүүрсний уурхайн
ашиглалтын технологич мэргэжлээр Зөвлөх инженерийн зэрэг, 2010 онд
“Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн инновацийн стратеги” сэдвээр Техникийн
ухааны докторын зэргийг ШУТИС-д тус тус хамгаалсан
ТЭХҮЯ-ны харъяа Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институтийн Уул
уурхайн секторт 1976-1978 онд эрдэм шинжилгээний ажилтан, Багануурын
уурхайд 1978-1992 онд инженер, хэсгийн дарга, хэлтсийн дарга, ерөнхий
технологич, ерөнхий инженер, үйлдвэрийн орлогч дарга, Түлш, Эрчим Хүчний
Яаманд 1992-1996 онд нүүрсний хэлтсийн дарга, газрын орлогч дарга, Дэд
Бүтцийн Хөгжлийн Яаманд 1996-2004 онд Түлшний газрын дарга, Яамны
Стратегийн төлөвлөлт, нэгдсэн бодлогын газрын орлогч дарга, Түлш, эрчим
хүчний албаны дарга, Дэд Бүтцийн Яамны Түлш, эрчим хүчний
бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2005-2007 онд Улсын
мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Сайдын Зөвлөх, Түлш, эрчим хүчний
Сайдын зөвлөх, ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн сургуульд 2008-2009 он
гэрээт багш, 2010-2016 онд “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын орон
тооны Зөвлөхөөр тус тус ажиллаж ирсэн. 2012 оноос Уул уурхайн салбарын
бие даасан Мэргэшсэн Шинжээчээр ажиллаж байна.
360
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Багануурын нүүрсний уурхайн үндэс суурийг тавьсан анхны инженер
бөгөөд тус уурхайд он удаан жил ажиллаж, уурхайн шинэ хамт олныг
төлөвшүүлэн бүрдүүлэх, мэргэжил дадлага олгох, үйлдвэрлэлийн хүчин чадлыг
эзэмших, залуу ажилчдыг сурган хүмүүжүүлэх, үйлдвэрлэлд шинэ санаачлага
нэвтрүүлэх зэргээр ихээхэн хүчин зүтгэл гарган ажиллаж иржээ. Тэрээр шинийг
санаачлагчдын улсын үзэсгэлэнгээс удаа дараа медаль, дипломоор шагнуулж
байв.
Р.Сундуй миний бие 1978 оноос Багануурын нүүрсний уурхайг шинээр
барьж байгуулахад анхнаас нь эхлэн биечлэн оролцож, эзгүй талд орчин үеийн
уул уурхайн иж бүрэн цогцолбор байгуулж, дэвшилтэт технологитой, өндөр
хүчин чадалтай түлш, эрчим хүчний томоохон цогцолбор болгоход мэдлэг
чадвараа зориулан ажиллажээ.
1997-2000 онд Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөг боловсруулах, төвийн бүсийн Шарын гол, Бага нуур, Шивээ-
Овоо, Адуун чулууны томоохон нүүрсний уурхайнуудын техник, технологийг
шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулж явжээ.
Миний улсын хэмжээний нүүрсний хангамжийг сайжруулахад
оруулсан түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас үнэлэн 1986 онд
Засгийн газрын шагнал "Тэргүүний Уурхайчин" цол, тэмдгээр, 1986 онд
"Хөдөлмөрийн Хүндэт Медаль"-иар, 1997 онд "Алтан Гадас" одонгоор,
2001 онд “Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль”-иар, 2006
онд “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жиийн ойн хүндэт медаль”-иар,
2022 онд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль”-иар тус
тус шагнажээ.
Р.Сундуй миний бие Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийг бусад
нөхдийн хамт анх санаачилсан, үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Монголын
Нүүрс" ассоциацийг анхлан санаачлагчдын нэг юм.
Р.Сундуй миний бие 1994-2004 онд “Бага нуурын дулааны станц” ХК-ийн
ТУЗ-ийн дарга, “Бага нуур” ХК, "Дарханы дулааны шугам сүлжээ" ХК, "Шарын
гол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус үр бүтээлтэй ажиллаж иржээ.
Миний бие 1993 оноос эхлэн Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн
Ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх ажлыг гардан
удирдаж, Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр Багануурын уурхайн техник,
технологийн шинэчлэл, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах "Монгол
нүүрс" төсөл, Японы Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн
Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудыг өргөтгөх, шинэчлэх "МОН-Р4",
"МОН-Р5" төслүүд, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн буцалтгүй
тусламжаар хэрэгжүүлсэн Шарын гол, Бага нуур, Адуун чулууны уурхайн
техникийн шинэчлэлийн төсөл зэргийг боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх
хүртлэх шатны бүхий л ажлыг удирдан зохион байгуулсны үр дүнд өнөөдөр
"Бага нуур" , "Шивээ Овоо" ХК, орон нутгийн нүүрсний уурхайнуудын уул
тээврийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, нүүрс ангилан ачих барилга
байгууламжууд баригдаж амжилттай ажиллаж байна.
361
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Дэлхийн банкны санхүүжилтээр 2000 онд "Таван Толгойн коксжих нүүрсний
ордыг эзэмших техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ", "Шивээ-Овоогийн
нүүрсний чанарын иж бүрдэл судалгаа", "Багануурын нүүрсний уурхайн уулын
ажлын урт хугацааны шинэчилсэн төлөвлөгөө" зэрэг төслийг гадаадын нэр
хүнд бүхий мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор Олон улсын
стандарт, үнэлгээний түвшинд хийж гүйцэтгэх ажлыг амжилттай удирдан
зохион байгуулсан байна.
Орон нутгийн түлшний хангамжид онцгой үүрэг ач холбогдолтой Таван
толгой, Баян тээг, Нүүрст хотгор, Тал булаг, Тэвшийн говь, Могойн гол зэрэг 10
гаруй нүүрсний уурхайн техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж, хөдөөгийн
сумдын нүүрсний хангамжийг сайжруулах хөтөлбөрийг тус тус боловсруулах
ажлыг зохион байгуулан улмаар Засгийн Газраар батлуулсан бөгөөд эдгээр
хамтын бүтээл нь Шинжлэх ухааны 1999 оны шилдэг бүтээлийн шагнал хүртэж
байсан.
Үүний үр дүнд Адуун чулуун, Могойн гол, Хар тарвагатай, Баян тээг, Нүүрст
хотгор, Тэвшийн говь, Таван толгой, Чандган тал, Тал булаг, Жинст зэрэг орон
нутгийн нүүрсний хангамжид онцгой үүрэгтэй уурхайнуудын уул тээврийн тоног
төхөөрөмжийг шинэчлэх арга хэмжээг Японы Засгийн газрын санхүүжилтээр
2001-2004 онд хэрэгжүүлжээ.
Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд төвийн болон орон нутгийн нүүрсний
уурхайнуудын техник тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирч, үйлдвэрлэлийн
ажиллагаа тогтворжих нөхцөл боломж бүрдүүлснээр түлш, эрчим хүчний
салбарын үйл ажиллагаа тогтворжиж, улсын хэмжээний түлшний хангамж эрс
сайжирсан.
Налайхын уурхайчдад нөхөн олговор олгох асуудлыг судлан шийдвэрлэх
Дэд Бүтцийн Хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын яам, Үйлдвэр,
худалдааны яамны хамтарсан Ажлын хэсгийг ахлан ажиллаж, хамтарсан
дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулан 2001 онд Засгийн газарт
оруулан хэлэлцүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас болон
үйлдвэрлэлийн ослоор тахир дутуу болсон 800 гаруй хүмүүст нийтдээ 243
сая.төгрөгний нэг удаагийн нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлсэн.
Нүүрсний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан зорилт, хэтийн
хөгжлийн чиглэлийн асуудлаар гадаад, дотоодын хэвлэлүүдэд "Монголын
нүүрс", "Эрчим хүчний аюулгүй байдал ба нүүрсний хангамж", "Нүүрсний
салбар-хөгжлийн хандлага", "Ази номхон далайн бүс нутаг дахь нүүрсний
хэрэглээ, эрчим хүчний үйлдвэрлэлийн хандлага", "Нүүрсний үнэ" зэрэг 20-
аад судалгаа, өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.
Р.Сундуй ОХУ-ын нүүрсний салбарын удирдах байгууллагуудын
удирлагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэн Монгол-Оросын хамтарсан
Ажлын хэсгийн хуралдааныг 1999-2002 онд тогтмол зохион байгуулснаар хоёр
орны Уул уурхайн аврах албадууд харилцан туслалцах тухай шууд харилцааны
гэрээ байгуулан ажиллаж билээ.
362
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Дэлхийн Банкны болон Японы Засгийн газрын зээлийн санхүүжилтээр
"Багануур", болон "Шивээ-Овоо" ХК-д нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмж,
сэлбэг материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн
чөлөөлөх тухай Монгол Улсын хуулийн төслийг боловсруулан холбогдох
байгууллагуудаар оруулан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.
Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн
арилжааны хэлбэрт оруулж бие даасан компани болгон ажиллуулах, Төвийн
бүсийн болон орон нутгийн нүүрсний уурхайнуудыг үе шаттайгаар хувьчлах,
эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний
салбарт хандивлагчдын олон улсын семинарыг зохион байгуулах зэрэг арга
хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцсон байна.
ОХУ-аас манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулан БНХАУ руу нефть
дамжуулах хоолой барих төслийн судалгааны Монгол, Оросын Засгийн газар
хоорондын хэлэлцээрийн Монголын талын Ажлын хэсэгт ажиллаж, ОХУ-аас
БНХАУ, Зүүн өмнөд Ази руу тавих нефть болон хий дамжуулах хоолойн
төслийн талаар хөрш зэргэлдээ орнуудын байр суурийг судалж Монгол
Улсын баримтлах чиглэл, стратегийн бодлогыг тодорхойлох, манай улсын
нутаг дэвсгэр дээгүүр дайруулан өнгөрүүлэх талаар баримтлах бодлого
стратегийн асуудлаар санал боловсруулан, Засгийн газар, Монгол Улсын
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд оруулан хэлэлцүүлэх арга хэмжээг авч
байв.
2010-2014 онд Ухаахудаг нүүрсний орд, Баруун наран нүүрсний орд, Цайхар
худаг коксжих нүүрсний ордуудыг ашиглах уул уурхайн үйлдвэрлэлийн техник-
эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад захиалагчийн талаас мэргэжлийн
зөвлөхөөр ажиллаж нарийвчилсан судалгааны тайланг УУЯ-ны Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад оролцов.
Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн
төслийг судлан нэмэлт, өөрчлөлт оруулах, сайжруулах чиглэлээр Уул уурхайн
яам, Монголын уул уурхайн Үндэсний ассоциацид тус тус саналаа хүргүүлснээр
Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт 2014 оны 7 дугаар
сарын 1-нд УИХ-аар батлагдсан байна
Уул уурхайн яамнаас 2013 онд боловсруулсан “Нүүрсний талаар төрөөс
баримтлах бодлого”-ын төслийг судлан үзэж, зарим зүйл, төрлөөр тодорхой
санал боловсруулан Монголын уул уурхайн үндэсний ассоциацын Хууль зүйн
хороогоор дамжуулан УУЯ-ны Хуулийн төслийг судлах Ажлын хэсэгт хүргүүлж
байсан.
Ухаа худагийн баяжуулсан нүүрсний Улсын стандартыг 2011 онд шинээр
боловсруулах, Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний төвийн Түлшний
стандартын хороогоор хэлэлцүүлэн баталгаажуулахад компанийн мэргэжлийн
баг, ЭБЭХЯ, Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний төвтэй хамтарсан Ажлын
хэсгийн хуралдаанд удаа, дараа оролцож зөвлөлгөө, санал өгч ажиллаж байв.
363
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдын 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн
50 дугаар тушаалаар “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн
боловсруулах Ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж өөрчлөлт,
шинэчлэх зүйл заалтаар танилцуулга бэлдэж хэлэлцүүлж байсан.
Уул уурхайн яамнаас 2012-2022 онд шинжээчээр томилогдон ажиллаж
нийт 15 төрлийн ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-
ийг хянан үзэж, Шинжээчийн дүгнэлт үйлдэж, мэргэжлийн зөвлөмжөөр ханган,
УУЯ-ны Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн
батлуулжээ.
Мэргэжил дээшлүүлэх инженерийн сургалтад 2008-2012 онд хамрагдсан
60 сонсогчид “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын өнөө ба хэтийн хөгжлийн
төлөв”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн инновацийн страгтеги”, “Ази
номхон далайн бүсийн нүүрсний хэрэглээ, хангамжийн чиг хандлага” сэдвээр
лекц уншиж байлаа.
ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн Улсын шалгалтын Комисын гишүүнээр
2012-2014 онд ажиллаж, тус сургуулийг баклавр зэрэгтэй төгссөн 53 оюутны
дипломын хамгаалалтын тайланг хэлэлцэн шүүж, баклаврын зэрэг олгох,
магистрын зэрэг хамгаалсан 15 оюутны тайланг хянан шүүж, уул уурхайн шинэ
залуу мэргэжлийн боловсон хүчний эгнээг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмрээ
оруулжээ.
Р.Сундуй миний бие уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт 46 жил ажиллаж
тус салбарын хөгжилд багагүй хувь нэмэр оруулж, манай орны эрчим хүчний
зориулалттай нүүрсний хэрэглээний 60 шахам хувийг дангаараа үйлдвэрлэж
байгаа Бага нуурын нүүрсний уурхайг шинээр байгуулахад гар бие оролцож,
шинэ залуу хамт олныг бүрэлдүүлэх ажлыг чадамгай удирдан зохион байгуулж,
жилд 6 сая тонн нүүрс олборлох Бага нуурын уурхайд өндөр хүчин чадлын
шинэ техник, технологийг амжилттай нэвтрүүлсэн. Монгол Улсын нүүрсний
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад он удаан жил ажиллаж
нүүрсний салбарын техник технологийг сайжруулан, цахилгаан станцуудыг
нүүрсээр найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлэн, улс орны эрчим хүчний
аюулгүй байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж, Экспортын орлогын
үндсэн эх үүсвэр болж буй коксжих нүүрсний Таван толгой, Ухаа худгийн
ордыг ашиглахад дадлага туршлагаасаа хуваалцан Энержи Ресурс компаний
зөвлөхөөр ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан
амьдралын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирлээ.
Өнөөдөр түүхэн 100 жилийнхээ ойг угтаж байгаа манай орны уул уурхайн
салбар эх орныхоо хөгжлийн ачааны хүндийг нуруундаа үүрч, улс орныхоо
сайн сайхны төлөө зогсолтгүй зүтгэж, эрдэс баялгийнхаа үр шимийг ард иргэд
хүртэж явна.
Алдарт уурхайчид маань ирээдүй өөд итгэл дүүрэн алхаж явна аа. Өнөөдөр
Монголын уул уурхай дэлхийн түвшинд гарчээ. Бидний мөрөөдөж явсан хүсэл
биелэлээ олжээ. Бахархалтай байна.
364
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Шигтгээ дурсамж:
1. 1988 онд Багануурын уурхайгаас 1 сая тн нүүрс анхлан экспортолж
ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотын 2-р цахилгаан станцад нийлүүлж
байлаа.
2. Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн 1992–1999 онд Нүүрс, эрчим
хүчний салбарын хувьд хамгийн хүнд үе тохиож, уурхай, цахилгаан станцууд
сэлбэг материал, тэсэлгээний бодис хэрэгслэлээр асар ихээр дутагдаж,
станцууд нөөцийн нүүрсгүй болж, нүүрсний уурхайгаас ирсэн нүүрстэй
вагоныг шууд түлш дамжлага руу татаж станцын зууханд түлдэг байлаа.
3. Тэр үед нүүрсний уурхайнууд нэг хоног бүү хэл хагас өдөр олборлолт
хийхгүй зогсох эрхгүй байсан тул уурхайн хөрс хуулалтыг саадгүй явуулах,
нүүрс ачилтыг зогсоохгүйн тулд ОХУ-аас нийлүүлж байсан тэсэлгээний
материал тасалдахад түүнийг орлуулан хөдөө аж ахуйн зориулалтын
азотын бордоог дизель түлштэй зохих харьцаагаар хольж уурхайн мөргөцөгт
тэсэлгээний ажилд хэрэглэдэг байлаа.
4. АНУ-ын Хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар 1992-1994
онд зарим сэлбэг, материалыг АНУ-аас Шарын гол, Бага нуурын уурхайд
онгоцоор тээвэрлэн авчирч, нүүрс олборлолтыг тасалдуулахгүй байх арга
хэмжээ авдаг байв. Тэсэлгээний анхны нано технологийг АНУ-аас техникийн
туслалцаа үзүүлэхээр Артур Хэлбэг, Боб Жонс хэмээх хоёр мэргэжилтэн
манай улсад ирж, тэсэлгээний шинэ технологийг дээрх хоёр уурхайд анхлан
нэвтрүүлж байсан түүхтэй. ТЭХҮЯ-ны дэд сайд З.Төмөрбаатар гуай Боб
Жонсыг Шарын гол, яамны нүүрсний хэлтсийн дарга Р.Сундуй миний бие
Артур Хэлбэгийг Бага нуурын уурхай руу дагуулан очиж тэсэлгээний шинэ
технологийг уурхайчдад зааж сургах ажлыг эхлүүлж байлаа.
5. АНУ-ын Хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар тэсэлгээний
цочир дамжуулах шижим, тэсэлгээний өдөөгч патрон, нүүрс бутлан
боловсруулах шугамын урагдаж тасарсан тросстой резинэн туузан
дамжуулагчийг залгаж холбох тусгай зориулалтын хадаас зэргийг АНУ-аас
ачааны тусгай зориулалтын онгоцоор Монголд тээвэрлэн авчирч байсан.
6. Нийгэм солигдоод удаагүй байхад 1992-1995 оны өвлийн их ачааллын
хамгийн хүнд хэцүү үед монголын уурхайчид, эрчим хүчний салбарын
цахилгаан дулаан үйлдвэрлэгч, түгээгчид, нүүрс тээвэрлэх ажил хариуцсан
төмөр замын байгууллагын хамт олон нэг мөч зогсох эрхгүй ажилладаг
байсан билээ.
365
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДАРМААГИЙН СУРМААЖАВ
Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавъяат ажилтан
Их тугтан овгийн Дармаагийн Сурмаажав би Увс аймгийн Өмнөговь суманд
хөх ногооны униарт умбаж, уяралтайгаар үүрэглэн байх Төрийн их тахилгат Алтан
хөхий хайрханы ар шил дээр малчин ардын гэрт төрж өссөн. Бусдын адил хөдөө
нутгийн цэнгэг агаарт булхаж, цэцэгс дамжих эрвээхэй хөөж, хонь мал хариулан,
аргал түлш түүж, адуу малтай ноцолдон, эмнэг хангал сургаж, уралдааны морь
унаж, ардын сургуульд сурч, их сургууль дүүргэж, ажил амьдралын гараагаа их
хотоос эхэлсэн дээ.
Өмнөговь сумандаа анхны 8-р ангийг ганцаараа “Онц” дүнтэй төгсөж
аймгийн төв Улаангомын 1-р 10 жилийн сургуульд 9-р ангийг дүүргэж, 1971
онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 1-р 10 жилд 10-р ангиа төгсөж, МУИС-
ийн инженерийн факультетэд элсэн орж, 1976 онд Монголын анхны үндэсний
уул уурхайн ашиглалтын технологич инженер болж Түлш, эрчим хүчний яамны
томилолтоор Эрчим хүч, уул уурхайн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд
зураг төслийн ажилтнаар томилогдон очиж ажилласан.
Эрдмийн ширээнээс ховхроогүй оюутан байхдаа 18 настайдаа Налайхын их
уурхайд малтагч, слесарь хийж ажлын гараагаа эхэлсэн.
Хөдөөний малчны хүүхэд оюутан болж Улаанбаатарт ирээд Монголын анхны
хамгийн том их сургуульд сурах, бие дааж амьдрах хоёр нуруун дээр ирсэн учир
үеийн нөхдөөс хоцрохгүй сурах, бие бялдар, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй
болох, хооллох, хувцаслах гээд хөдөлмөрлөж байж амьдрахаас аргагүй байдалд
тулж ирсэн тул Налайхад амьдарч байсан авга ахаараа дамжиж Налайхын
уурхайд шөнийн ээлжинд ажиллаж, өдөрт нь хичээлдээ сууж суралцаж байлаа.
Тэр үед Улаанбаатар-Налайхын хооронд 40 минут тутамд вагон явдаг байлаа.
Эрчим хүч, уул уурхайн эрдэм шинжилгээ, зураг төслийн инситутэд ажиллаж
байхдаа зураг төслийн ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, секторын
эрхлэгч зэрэг ажлыг хийж, МХЗЭ-ийн үүрийн дарга, Ажилчны районы МХЗЭ-
ийн хорооны хяналтын хорооны дарга, институтийнхээ МАХН-ын үүр, хорооны
дарга зэрэг олон нийтийн ажлуудыг давхар хийж, МХЗЭ-ийн Төв хорооны дэргэд
эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, инженерүүдийн бүтээлч хамтлаг
366
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
байгуулан ажлын бус цагаар ажил хийж намын үүр, хорооныхоо санхүүжилтийг
босгодог байв.
Хувийн хэвшилд 1994 оноос шилжиж мэргэжлийнхээ чиглэлээр Хувиараа
эрхлэх аж ахуй, компани байгуулан судалгааны ажил хийж байгаад 1998 онд Увс
аймгийн Хар тарвагатай ХК-ий гүйцэтгэх захирлаар томилогдон 24 жил ажиллаж
байна.
Хартарвагатай ХК 2003 онд Увс аймгийн Дулааны станцыг, 2005 онд Ховд
аймгийн Дулааны станцыг хувьчлан авч, тус 2 аймгийн хаягдал төмөрт БНХАУ
руу ачигдаж болзошгүй болсон байсан дулааны станцыг шинэчлэн босгох хүнд
ачааг үүрэх болсон.
Энэ үед нүүрсний уурхайг 2 аймгийн дулааны станцтай хамт түлш, эрчим
хүчний цогцолбороор ажиллуулах техник зохион байгуулалтыг хийж санхүү-
эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэр нь алдагдалтай 2 дулааны станцын
алдагдлыг нөхөж ажилласан нь санхүү, хөрөнгө оруулалтын хувьд шуурхай
сэлгээ хийх боломжийг бүрдүүлж ажилласан болно.
Миний бие уул уурхайн салбарт жирийн ажилчнаас үйлдвэрийн дарга
хүртэл 52 жил тасралтгүй, ажлын бүх шат дамжлагад ажиллаж байна. 2005,
2008 онд салбарынхаа шилдэг менежер болж, 2009 онд Монгол Улсын
Энэрэнгүй үйлстэнээр шалгарч, 2017 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан цолоор шагнагдсан.
Би 1980-аад оноос эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж байгаад
шалгалт өгч докторантурт суралцаж төгссөн. Сүүлийн 24 жилийн ажлын
судалгаан дээрээ үндэслэн чулуулгийн структур болон хатуулгаас хамааруулан
тэсэлгээний параметрүүдийг дифферанцалчлах чиглэлээр зэрэг горилсон
бүтээлээ бичиж эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш
нарын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж байна. Амжвал энэ ондоо урьдчилсан
хамгаалалтаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Манай уул уурхайн үйлдвэрүүдэд мэргэжилдээ үнэнч, жинхэнэ эх оронч
залуус ажилладагт бид бахархаж явдаг юм.
Албан байгууллага, айл бүхэнд халуун дулаан, гэрэл гэгээ бэлэглэж, үйлдвэр,
албан байгууллага болгоныг хөгжил дэвшилд хөтөлдөг баатарлаг зоригтон уул
уурхайн салбарынхнаараа бахархаж байна.
Монгол Улсыг Уул уурхайн салбар л тэжээж, ачааны хүндийг үүрч, экспортын
бүтээгдэхүүний ихэнхийг гаргаж, дотоодийн нийт бүтээгдэхүүний дийлэнхийг
үйлдвэрлэж, улсын төсвийг дангаараа шахуу бүрдүүлж байна.
Уул уурхайгүйгээр Монгол улсын хөгжлийг төсөөлөх боломжгүй.
Хариуцлагыг нь үүрүүлээд, хөгжлийг нь дэмжээд уул уурхайн үйлдвэрүүдийг
боловсруулах үйлдвэр болтол нь хөгжүүлээд явах нь улсын маань бодлого,
зорилго зорилт болоосой.
Дэмжин хөгжүүлбэл уул уурхайн салбар улс орныг тэжээж өр зээлээс нь
амархаан гаргачих болов уу гэж бодож явдаг даа.
367
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДАМДИНЫ СҮХБААТАР
Монгол Улсын Зөвлөх инженер
Төрсөн газар, боловсрол, эзэмшсэн мэргэжил: Д.Сүхбаатар миний бие 1959
онд Ховд аймгийн төв Жаргалант суманд төрсөн, 1967-1977 онд Улаанбаатар
хотын 10 жилийн 6-р дунд сургууль, 1977-1982 онд МУИС-ийн ПДС (одоогийн
ШУТИС)-ийг уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр суралцан төгссөн.
1986 онд Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курст суралцаж, мэргэжил
дээшлүүлсэн, магистр зэрэгтэй, ШУТИС-ийн докторант, Монгол Улсын Зөвлөх
инженер.
Ажилласан байдал, хашсан албан тушаал: Ажлын гарааг Яамны томилолтоор
Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайн инженерээр эхэлсэн. 1983 онд
мөн яамнаас Шарын голын уурхайд шилжүүлсэнээр тус уурхайн ээлжийн мастер,
ээлжийн дарга, хэсгийн инженер, хэсгийн дарга, сургалтын инженер зэрэг албыг
хашсан. Дараа нь хувийн хэвшлийн Капитал импекс компанийн уурхайн даргаар
хэдэн жил ажиллаад, Макс групп, Бэрэн группт зөвлөхөөр тус тус жил гаруйтай
ажиллаж, тэдгээр компаниудын уул уурхайтай холбоотой бичиг цаасны ажлууд
болон төлөвлөлттэй холбоотой ажлуудыг цэгцэлж байлаа.
2008 оноос А-Жет лимитед компаний Уул уурхайн албаны дарга, 2012
оноос Ти Би Эф монголиан коал компаний Геологи, хайгуул хариуцсан ерөнхий
менежер, 2016 оноос Эрдэнэс инженеринг компаний зөвлөхөөр ажиллаж ирлээ.
Сонгуульт ажлын талаар: Монгол Улсын эдийн засгийн голлох ачааг үүрч
явдаг уул уурхайн салбарын удирдлагаар улстөрчид ажиллан, салбарыг нэгдсэн
бодлогоор удирдах асуудал алдагдаж, зарим жилүүдэд энэ том салбарын Яам
нь Хөдөө аж ахуйн яамны нэг газрын хэмжээнд хүртэл жижгэрч байсан үед,
салбарт мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг нэгтгэх, сургаж,
дадлагажуулах, мэргэшлийн зэрэг олгох, салбарын холбоотой хууль, дүрэм,
журам, стандартуудыг шинэчлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх
зорилгоор, эрдэс баялгийн салбарт бодлого тодорхойлж байсан, удирдах албан
тушаал хашиж байсан нөхдийн хамт мэргэжлийн холбоодод ажиллан хүчин
368
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
зүтгэж ирлээ.
2008 онд байгуулагдсан Уул уурхайн мэргэшсэн мэргэжилтний төв ТББ-
ын гүйцэтгэх захирлаар 2012 он хүртэл, 2014-2016 онд Монголын геологи, уул
уурхайн мэргэжлийн институт ТББ-ын УЗ-ийн гишүүнээр, 2014 оноос Монголын
уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн үндэсний
төв ТББ-ын, 2015 оноос Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ТББ-ын
гүйцэтгэх захирлын сонгуульт албыг хашиж байна.
УУХҮЯ-наас томилдог Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр
2012 оноос 2022 он хүртэл 10 орчим жил ажилласан байна, энэ хугацаанд
жилд ойролцоогоор, давхардсан тоогоор 140-150 орчим ТЭЗҮ, тайлан хэлэлцэх
ажилд оролцож байсан.
Бүтээлийн талаар: Сүүлийн 10 гаруй жил уул уурхайн үйлдвэрлэлийн
ТЭЗҮ, нөөцийн 60 гаруй тайланд зөвлөх, шинжээчээр оролцон ажилласан
байна. Мөн докторын ажлын судалгаа болон онол, практикийн чиглэлээр хэд
хэдэн өгүүлэл, товч бүтээл бэлтгэж, хэвлэлд нийтлүүлсэн.
Шагнал: Уул уурхайн инженер мэргэжлийг эзэмшин 40-өөд жил ажилласан
миний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, төрийн
дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасан.
Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар
санал: Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирсэний
ачаар шинэ, техник, технологи нэвтэрч, Монгол инженерүүд гадаадын
мэргэжилтнүүдийн хэмжээнд хүрч ажиллан, улмаар гадаад оронд мэргэжилтнээр
уригдан ажиллах боллоо.
Монгол Улсын дотоодын болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд
эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа
энэ үед ашигт малтмалыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжин, хөрш орнуудын хэрэгцээтэй
уялдуулан төлөвлөх шаардлага гарч байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэүүн
гаргана гэж бүх л олборлож буй ашигт малтмалыг хамруулан төлөвлөх үү,
эсвэл тоо хэмжээ, үнэ цэнэ, эрэлт, баяжуулалт, боловсруулалтын технологийг
үндэслэн тодорхой төрөл хэмжээнд шийдэх үү гэдгийг мэргэжлийн хүмүүсийн
санал бодлыг анхааран урт хугацаанд төлөвлөх нь зүйтэй гэж бодогддог.
Өнөөдөр ордын нөөцийг олон улсад хэрэглэдэг жишиг системээр тооцож
гадны биржээс хөрөнгө босгох механизм болж хөгжиж байгаа ч ТЭЗҮ-ийг олон
улсын жишигт нийцүүлж, мэргэжлийн холбоодод нь өгөх асуудлыг шийдэх
хэрэгтэй байна. Ингэснээр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад
шилжүүлэх бодлогын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдад бодлого
боловсруулах, дүрэм, журам, стандартыг шинэчлэх, шинийг боловсруулах
болон бусад олон ажилд зарцуулах цаг ахиу гарна.
Ашигт малтмалын нөөцийн хэмжээ багатай болон гадаргууд ойрхон ордуудыг
ил аргаар, хялбар олборлох боломж хомсдон, цаашид далд уурхайн олборлолт
руу шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор далд уурхайн малтагч, нэвтрэгч,
369
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бэхэлгээчин гэх мэт мэргэжлийн ажилчдыг сургаж, бэлтгэх ажил хоцорч байна.
Жил бүр болдог уул уурхайн холбоотой үзэсгэлэн, яармаг, энэ үеэр
зохиогддог хурлуудын гол сэдэв нь хөрөнгө оруулалт, зам харилцаа, дэд бүтэц
байна, энэ нь үнэхээр гол асуудлын нэг юм. Гэвч уул уурхайн салбарын шинэ
техник, технологийн талаар огт яригдахгүй байгаа нь цаашид анхаарах гол
асуудал мөн.
Ажиллах үед тохиолдож байсан дурсамж: Намайг Шарын голын
нүүрсний уурхайн нүүрс гаргах хэсгийн инженер, даргаар ажиллаж байх үед
уурхайн Великан нэртэй 22-24 м зузаан нүүрсний давхаргад болон хөрсний
овоолгод нэлэнхүйд нь асч байсан галыг дарж унтраах их ажлыг зохион байгуулж,
Налайхын уул уурхайн аврах ангиас тусгай тасаг манай хэсэгт шилжүүлэн өгч
байсан тэр ажил санаанаас гардаггүй. Гэрлэж амжаагүй явна гэдэг кинон дээр
гарч байсан тэр их гал шүү дээ, энэ хариуцлагатай ажилд тэр үеийн уурхайн
удирдлага, инженерүүд, экскаваторын машинистууд, автосамосвалын жолооч
нар, бульдозерчид гээд шаардлагатай бүх л хүмүүс ханцуй шамлан бүтэн хоёр
жил ажиллаж байж, уурхайн галыг дарж авсан.
Уурхайн шүүрлийн ус маш их ундаргатай байсан, уурхайн мөрөгцөгийн
ёроолд гүний цооногуудаар дамжуулан, гүний уурхайн малталтууд руу шүүрүүлж
цааш нь соруулж гаргадаг байлаа. Зарим үед тэсэлгээний ажлаас болоод уг
шүүрүүлэлтийн цооног дарагдах, дахин өрөмдөх гээд их ажил болдог байсан.
Уурхайн доод хэсэгт шүүрлийн уснаас болж, тэсэлсэн сул нүүрс, урсч ирсэн
шаварт ЭКГ-4,6, ЭКГ-5А экскаваторууд шаварт суух тохиолдол үе үе гарч байсан,
гэхдээ эдгээр экскаваторуудын сум нь рейкэн дамжуургатай болохоор шанаган
дээрээ дарж өндийгөөд доогуур нь дэр мод, автосамосвалын хуучин том дугуй
зэргийг чихэж байгаад гаргаж болдог байв. Харин нэг удаа ЭКГ-4у экскаватор
шаварт сууж, бүтэн 4-5 хоног ноцолдож билээ. Сум нь троссон дамжуургатай
тул шанагаар дэмнэнэ гэх аргагүй, тэр үедээ л хамгийн хүчин чадал сайтай ДЭТ-
250 бульдозероор троссоор чирэхэд, хүүхдийн тоглоом шиг л байж билээ, бид
арга ядаад алхагч экскаваторын шанаганаы троссоор дэмнүүлж байж арай гэж
гаргаж байсан. ЭКГ-4,6, ЭКГ-5А экскаваторууд ойролцоогоор 190 орчим тонн
бол ЭКГ-4у экскаватор нь 390 орчим тонн жинтэй гэхээр бас л жингийн асар
их зөрүү харагдаж байсан, гэхдээ манай экскаваторын машинчид, уурхайчид
ёстой л дархан хүн бурхан ухаантай гэгчээр ажлын төлөө янз бүрийн арга сэдэж
байдаг мундаг хүмүүс шүү.
Нүүрсний оргил үед нүүрсэнд ажиллах экскаваторын хүрэлцээ муу,
төлөвлөгөө биелүүлэх шаардлагатай болж, ЭКГ-6/45 алхагч экскавтороор,
сүүлдээ дадлагажаад ирэхээрээ ЭКГ-10/70 алхагч экскавтороор БелАЗ-548
автосамосвалд ачилт хийж байсан дурсамж байна, тэр үеийн экскаваторын
машинистууд 4-5 куб.метрийн том шанагаар хагас онгойлгосон чүдэнзний
хайрцаг хааж, ур чадвараараа өрсөлддөг байсан. Одоогийн гидро экскаваторууд
тэр үеийн троссон дамжуургатай эккаваторыг бодвол ч үнэхээр маневр, хурд,
бүтээл зэрэг нь харьцуулашгүй сайхан болсон юм даа.
370
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Нэг удаа наадмын хэд хоног, тэсэлсэн нүүрстэй байхаар төлөвлөсөн
нүүрсний мөрөгцөгийн өрөмдлөг хийсэн түрүүчийн цооногуудыг цэнэглэж,
түгжиж байсан 7 сарын 10-ны өдрийн үдээс хойш өрмийн машинаа нүүлгэх гэтэл
явах ангид эвдрэл гарч, хариуцсан хэсгүүдийн дарга цэрэггүй бүгд л яаралтай
сэлбэг олох, машины явах ангийг задалж солих гэсээр байтал оройтож, оройн
11 цаг хүргээд орхиж, маргааш өглөө эрт ирж солиод тэслэхээр болж, харуул
манаа гаргаад буусан юм. 11-ний өглөө 6 цагт бүгд ирж, өрмийн машинаа засаж
нүүлгэн, цахилгааны шугамаа зөөж холдуулаад тэсэлгээгээ хийн, шалгаж,
өглөөний ээлжийг 8 цагт багтааж ажлыг нь эхлүүлээд, ажилласан хүмүүс бүгд
10 цагт наадмын парадандаа хувцас, хунараа солиод, гоёж гоодож амжин очиж
байсан юм.
Шарын голын уурхайд ажиллаж байсан инженерүүд, бусад томхон уурхайн
инженерүүдийн адилаар ажлын хариуцлага, дэг журам, цаг хугацаа баримтлах
болон ажлын ачаалал даах талаар их зүйл сурсан гэж боддог. 10 сар гараад
өвлийн ид ачааллын үед нүүрс хэсгийн дарга, инженер хоёр бол 3 сар хүртэл
өдөр нь ажлаа хийгээд шөнөд нь ээлжилж жижүүрлэж хонодог, гарсан аливаа
асуудлыг цаг алдалгүй шуурхай шийддэг байлаа. Бусад удирдлага, инженерүүд
ч мөн адил жижүүрлэж хононо, гэхдээ нүүрс хэсгийнхнээс ачаалал харьцангуй
бага байсан. Уурхайн үйлдвэр комбинатад тусгай өрөөнд ор засаад өгчихсөн,
хажуу өрөөнд нь ширээний теннисний ширээ тавиастай байдаг сан.
А-Жет лимитед компанийн уул уурхайн албаны даргаар ажиллаж байх
үед тус компанийн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой
уулын асуудлыг шийдвэрлэж байлаа. Манай албанд ёстой шижигнэсэн сайхан
инженерүүд ажиллаж байсан, одоо зарим нь ахлах инженер, зарим нь уул
уурхайн чиглэлийн компанийн захирлууд болсон явна. Тэр үед Баянхонгор
аймгийн Галуут сумын нутаг дахь Хүүшийн амны алтны шороон ордынг
олборлох асуудал ид яригдаж байв. Уг орд нь 40 гаруй метр зузаан хөрстэй,
дээрээсээ доод ул хүртлээ дан цэвдэгт оршиж байсан тул илээр олборлоход
өртөг өндөр гарах тооцоо гарч байсан тул далдаар олборлох боломжийг хайн
судалгаа хийсэн юм.
Компанийн удирдлага бидний 4 хүнийг ОХУ-ын Эрхүү мужид байдаг
Бодайбо нэртэй 100 гаруй жилийн түүхтэй алтны асар том уурхай руу 2010
оны 3 сард явуулж туршлага судлуулсан юм. Бодайбо нэртэй 10 гаруй мянган
хүнтэй жижгэвтэр хотоос машинаар 70 орчим километр явахад уг голын дагуу
олборлосон эфель, галийн үргэлжилсэн том овоолго тасралгүй явсаар уг ордын
ашиглалт явагдаж байгаа гол газар очсон юм. Бидний очсон газар алтны шороон
ордыг далдаар олборлодог 3 уурхайн 2 нь хаагаад, нэг нь хаах дөхөж байсан,
бид урьдчилж ярьсан тулдаа хүлээгээд хаагаагүй байсан байна. Энд далд
уурхайнууд нь өвлийн цагаар буюу 10 сар гарч ажиллаад 3 сар дөнгөж гаргаад
буюу шөндөө хасах 2-3 хэм болохоор хааж, өвөл гаргасан материалаа зун 6-7
сар хүргээд угаадаг юм байна. Харин ил уурхайнууд нь зун 6 сараас ажиллаад
9 сар гаргаад буудаг гэнэ. Орост харин нинжа гэж байдаггүй бололтой, хууль
чанга учраас өвөл гаргаад орхисон элсийг хулгайлах, угаах ойлголт байдаггүй
371
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
сайн талтай юм.
Бидэнд, өвөг дээдсүүд маань 1900 оны үед олборлож байсан блок гээд,
хаасан блокийг нээж үзүүлэхэд 100 гаруй жилийн настай тэр блок доошоо 1
метр гаруй л суусан, түүнээс бүрэн бүтнээрээ байсан. Бодайбо ордоос 100
гаруй жилд нийтдээ 1000 гаруй тонн алт олборлосон гэсэн түүх байдаг гэж ярьж
байсныг сонирхоод, одоо үлдэгдэл эфелийг угаахад доод тал нь 300 гаруй тонн
алт үлдсэн байгаа даа, энэ Сибирь ч мөн баян газар юм даа гэх бодол төрж
билээ.
Бид туршлага судалж ирээд Донбасс компанитай хамтарч Хүүшийн амны
шороон ордыг далд аргаар олборлох ТЭЗҮ боловсруулж, инженерүүддээ далдын
сургалт давхар явуулж авсан билээ. Уг ордыг далдаар эхлүүлж хэсэг ажилласан,
бид болгоомжлоод далдын комбайн аваагүй, авсан бол болох байсан юм билээ,
гол нь гаднах температур 0 градус руу дөхөх үед хаах, агааржуулалт, бэхэлгээг
оновчтой хийвэл, байгаль орчинд ээлтэй, маш хямд өртөгөөр олборлолт явуулах
боломжтой нь харагдсан.
Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодууд тус тусдаа үйл ажиллагаа
явуулж, тэр нь тодорхой үр дүнд хүрэхгүй байгаагаас шалтгаалж, эдгээр
холбоодоо нэгтгэсэн дээвэр холбоо байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал
2014 онд гарсан.
2015 онд Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн мэргэшсэн, зөвлөх
инженерүүдийн үндэсний холбоо, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын
холбоо, Тэсэлгээний ажил үйлчилгээ, эрхлэгчдийн холбоо, Монголын далд
уурхайн мэргэшлийн холбоо, Геологи, уул уурхайн хөгжлийн төв гэсэн 5 ТББ
үүсгэн байгуулагчаар бүртгүүлэн Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл
ТББ-ыг байгуулж, ерөнхийлөгчөөр манай салбарын сайдаар ажиллаж байсан,
тухайн үеийн сайдын зөвлөх Д.Цогбаатарыг сонгосон ба гүйцэтгэх захирлаар
Д.Сүхбаатар миний биеийг томилсон. Улмаар тус холбоонд 2015 онд 24,
өнөөдрийн байдлаар 30 холбоо, байгууллага гишүүнээр элсэж бүртгүүлэн үйл
ажиллагаагаа явуулж байна.
УУМХЗ нь салбарын хууль, эрх зүйн шинэтгэл хийх, холбогдох хууль, дүрэм,
журам, стандартад өөрчлөлт оруулах, үйлдвэрлэлд шинэ техник, технологи
нэвтрүүлэх, стандарт мөрдүүлж, хэвшүүлэх, мэргэжлийн инженерүүдийн
мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалт явуулах
зэрэг үйл ажиллагааг явуулан ажиллаж байна.
Залуу үед хэлэх сургамж: Уул уурхайн салбар бол Улсын том салбар,
нэгэнт энэ салбарт ажиллахаар сэтгэл шулуудсан бол мэргэжилдээ эзэн
болж, өнөөдрийн хэдэн уурхайн хэмжээнд биш, гадаадыын том уурхайнуудын
түвшинд хүрч ажиллахаар мэрийх хэрэгтэй юм. Ер нь хувь хүний мэргэжил,
мэргэшил, ажлын зохион байгуулалт, хариуцлага, ур чадвар, мэдлэг, туршлагаас
бүх зүйл хамаарна. Ялангуяа олон ч бай, цөөн ч бай хүн удирдаж байгаа бол
удирдлагандаа байгаа хүмүүсийг сургах, мэргэшүүлэх талаар мэрийж, тэдний
өмнөөс хариуцлага үүрэх чадварыг сурах хэрэгтэй юм шүү, ер нь эцсийн эцэст
хүн л чухам хамгийн нандин эрдэнэ юм гэсэн үгээр энэхүү дурдатгалаа өндөрлөе.
372
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЯНЖМААГИЙН СҮХБАТ
/1954 - 2021/
Монгол Улсын Гавьяат уурхайчин
агсан
Хар ямаат овгийн Янжмаагийн Сүхбат Баянхонгор аймгийн Богд сумын
уугуул.
Бэрх уулын үйлдвэрийн сургалтын төвд суралцаж тэсэлгээчин мэргэжил
эзэмшсэн.
Бэрхийн уулын үйлдвэрийн Уурын зуухны галчаас 1972 оны 10 сард ажил
хөдөлмөрийн гараагаа эхэлж 1973 оны 6-р сард эр цэргийн албанд татагдан,
албаа нэр төртэй хааж ирээд 1976 оны 8-р сараас Бэрх уулын үйлдвэрийн
өрөмдөгчөөр 1990 оны 3-р сар хүртэл, Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт
Уулын цехийн “Бор-Өндөр” хэсгийн далд уурхайд нэвтрэгч, засварчнаар 1990
оны 3-р сараас 2021 оны 1 сар хүртэл ажилласан.
Тэрээр өөрийн эрхэлсэн ажил хөдөлмөртөө үр бүтээл, амжилттай
ажиллахын чацуу төр, олон түмний итгэл найдварыг хүлээж 2 удаа сумын
депутатаар сонгогдсон бөгөөд нутаг орныхоо хөгжил дэвшилд хариуцлагатай,
ажил хэрэгчээр хандаж чадна гэсэн сонгогч олон түмнийхээ хүлээлгэсэн үүрэг
хариуцлага, итгэл найдварыг бүрэн биелүүлжээ.
Я.Сүхбат нь 1976 оноос манай улсын ууган жоншны уурхай Бэрхийн уулын
үйлдвэрээс “уурхайчин” болох хөдөлмөрийн гараагаа эхэлж, далд уурхайд
ажилладаг дундаж хугацаанаас 3 дахин урт буюу 39 жил тасралтгүй газрын
доорх хүнд нөхцөлд нэвтрэгч, өрмийн машины засварчнаар хөдөлмөрийн
өндөр үр бүтээлтэй ажилласан.
Далд уурхайн нэвтрэгчийн мэргэжлийг өөрөө чадварлаг сайн эзэмшихийн
зэрэгцээ 8 залууг өөрийн мэргэжилдээ дагалдуулан сургажээ. Багш сайн байж
гэмээ нь, сурагч төдий чинээ их зүйлийг сурч, мэдэж, түүгээрээ ажил амьдралаа
залгуулдаг жамтай учир тэдгээр шавь нараас нь дурьдвал Г.Алтайбаатар,
С.Ариунболд, М.Уламбаяр гээд хойчийг нь залгамжлах, нэр алдрыг дуурсгах
уурхайчид олон аравыг бэлтгэжээ. Далд уурхайн өрмийн засварчин мэргэжилдээ
3 хүнийг дагалдуулан сургасан. Тэрээр залуу ажилчдыг дагалдуулан сургахдаа,
эзэмшсэн мэргэжилдээ ямагт ур чадвар, идэвх зүтгэл сайтай байхын зэрэгцээ
373
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
өөрийн хийж буй хөдөлмөрөө оновчтой зохион байгуулах чадварыг нэн тэргүүнд
эзэмшихийг байнга зөвлөж, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин
ажиллах, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжиндээ өөриймсэг ханддаг
зэрэг хөдөлмөрийн хүний шилдэг сайн чанаруудыг эзэмшүүлэхэд онцгой
анхаарч ажилладаг байсан.
Бэрх болон Бор-Өндөрийн уулын үйлдвэрүүдийн далд уурхайд ажиллах
хугацаандаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөнгөвчлөх, бүтээгдэхүүний
тоо хэмжээ, чанарыг өсгөх, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дараах шинэ
санаа, санаачилгуудыг дэвшүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Үүнд:
- Малталт, мөргөцгийн “Шпур ашиглалтын коэффициент”-ийг дээшлүүлж,
мөргөцгийн нэг удаагийн ахилтын хэмжээг нэмэгдүүлэн ашиглаж чадсанаар
тухайн үеийн ханшаар 0,7 сая төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгсөн. Өөрөөр
хэлбэл энэ нь далд уурхайн үндсэн болон бусад нэвтрэлтийн ажлыг түргэтгэх,
хугацааг богиносгох, олборлолт явуулах хугацааг наашлуулах мөн хөдөлмөрийн
бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн ахиц дэвшил гарсан.
- Нэвтрэгчээр ажиллахдаа нэвтрэлтийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг
бүрэн ашиглаж, тооцоо судалгаатай ажилласнаар сүүлийн 8 жил, жил тутам
150-200 ширхэг өрмийн хатуу хайлшин хошууг дахин засварлан, эдэлгээний
хугацааг 2 дахин уртасгасан.
- Хэвтээ болон босоо малталт нэвтрэхэд хэрэглэгддэг ПП-36В, ПП-
54В1, ПП-63В, ПТ-36, ПТ-48А, YT-24, YT – 28 маркийн өрмийн машинуудын
тосолгооны системийг өөрчилж байнгын жигд ажиллагаатай болгосноор
эдэлгээний хугацааг дунджаар 6 сар орчим уртасгаж чадсанаар нэг жилд 3 сая
орчим төгрөгийн эдийн үр ашиг гаргасан.
- Өрмийн машин болон түүний хийн тулгууруудын резинэн жийргэвчнүүдийг
өөрийн үйлдвэрийн Засвар механикийн цехдээ хийх санаачлагыг гаргаж, дотоод
нөөц бололцоондоо тулгуурлан гаднаас импортоор авдаг байсныг зогсоож,
үйлдвэрлэлд ашигласнаар 2,5 сая төгрөгийн хэмнэлт гаргасан.
- Өрмийн машины засварын ажлыг цаг тухай бүр чанартай гүйцэтгэж, сул
зогсолт гаргаагүй ажиллаж ирсэн нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг
ханган биелүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц
болсон.
Тэрээр 1986 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1994 онд “Алтан гадас”
одон, 2009 онд Монгол Улсын “Гавъяат уурхайчин” цолоор шагнагдсан байна.
374
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЖУУНАЙН ТОВУУДОРЖ
/1944-2009/
Толгойтын алтны үйлдвэрийн
дарга агсан
Ж.Товуудорж 1944 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн,
сартуул овогтон.
1954-1961 онд Улаанбаатар хотын Сонгино дахь дунд сургуульд суралцаж
7-р ангиийг, улмаар Улаанбаатар хотын Политехникумын Уул уурхайн ангийг
1965 онд уул уурхайн техникч мэргэжлээр төгсөөд Аж үйлдвэрийн яамны
томилолтоор Шарын голын нүүрсний уурхайд хуваарилагдан очоод уулын
диспетчер, ахлах диспетчер, нүүрс гаргалтын хэсгийн дарга, боловсон хүчний
хэлтсийн дарга зэрэг ажил хийж байгаад 1968 онд ОХУ-ын Эрхүү хотын
Политехникийн дээд сургуульд явж суралцжээ. Уг сургуулиас Ашигт малтмалын
орд газрын ил уурхайн технологи ба иж бүрэн механикжуулалтын инженер
мэргэжил эзэмшжээ. 1973 онд ЭХГУУЯ-ны томилолтоор Толгойтын алтны
үйлдвэрт хуваарилагдан очоод, уулын инженер, драгийн техникийн удирдагч,
хөрс хуулалт, уулын бэлтгэл малталтын хэсгийн дарга, үйлдвэрийн орлогч
дарга болон үйлдвэрийн даргаар ажилласан байна.
Ж.Товуудорж нь уул уурхайн салбар, түүний дотроос алтны үйлдвэрүүдэд
олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Ерөнхийлөгч П.Очирбатын санаачилсан
“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг чадварыг харуулж, улсын
хоёр томоохон алтны үйлдвэрийг удирдаж, өөрийн эзэмшсэн мэргэжил, олон
жилийн туршлагаа зориулсан авъяаслаг зохион байгуулагч байсан. Улсын
валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтэн.
Ж.Товуудорж нь ОХУ-ын иргэн Музаева Цэндмаатай гэрлэж, 2 хүү, 1 охин
өсгөж хүмүүжүүлсэн өрхийн тэргүүн байсан.
Ж.Товуудорж Толгойтын алтны үйлдвэрт 10 жил, “Алтан Дорнод Монгол”
ХХК-д 1999 оноос дэд захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч,
2009 онд өвчний улмаас нас барсан.
Ж.Товуудорж нь сэтгэн бодох авьяастай нэгэн байсны жишээ бол алтны
уурхайд хаягддаг байсан жижиг тоосонцор алтыг барих шинэ бүтээл, оновчтой
санал /ШБОС/ гаргаж, патент авч нэвтрүүлсэн нь одоо ч алтны үйлдвэрт
ашиглагдаж, үр ашгаа өгсөөр байна. Шороон ордыг драг /хөвөгч фабрик/-
375
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
аар ашиглах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, ЭШ-6/45, ЭШ-10/70 алхагч
экскаватороор хөрс хуулах аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулан, уул
техникийн шалган байцаах газраар /хуучин нэрээр/ батлуулан үйлдвэрт
нэвтрүүлж байсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байгаа.
Ж.Товуудорж нь нийгмийн идэвх сайтай, олон нийтийн ажилд байнга
оролцдог байсны жишээ бол Сэлэнгэ аймгийн депутат /хуучин нэрээр/, Аймгийн
намын хорооны бүгд хурлын гишүүн зэрэг сонгуульт ажил хийж байсан.
Хамт олны дунд нэр хүндтэй, уурхайчид түүнийг Товуу дарга гэж
хүндэлж ирсэн бөгөөд Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан, уул уурхайн салбарт 30 гаруй
жил хөдөлмөрлөсөн сэхээтэн, түүнтэй олон жил хамт ажиллаж байснаа дурсаж
энэхүү дурсамжаа бичлээ.
Дурсамж бичсэн: Ахмад уурхайчин П.Чулуунбаатар
376
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЗАГАРЫН ТӨМӨРБААТАР
Салбарын орлогч сайд асан,
Монгол Улсын Гавъяат уурхайчин
Шарын голын уурхайн засварчнаас Салбар хариуцсан сайд хүртэл
Шантралгүй зүтгэсэн он жилүүд минь.
Нэг. Миний бага нас. Би Хонгор нутгийн хангай, хээр хосолсон эрхэмсэг
сайхан нутгийн малчин ардын хөвүүн билээ. 1945 онд Баянхонгор аймгийн
Галуут суманд төрсөн. Аав минь тэр үед аймгийн хүнсний комбинатын даргаар
ажиллаж байгаад малчин болхоор шийджээ. Би дээрээ ах, эгчтэй, доороо
эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй билээ. Төрж өссөн нутаг, түмэн олон малчин
ардуудын дунд өнгөрөөсөн хүүхэд ахуй нас, тэднийхээ байгаль дэлхийгээ
хэрхэн хайрлаж хүндэтгэж байсныг эргэн дурсахад сайхан байдаг юм.
Тэр үеийн айлууд нүүхдээ байгаль эхийнхээ газар шороог хүндэлж,
гэрийн буйраа цэмцийтэл цэвэрлээд малын уяа, тугалын зэлний гадаснуудыг
сугалж нүхийг нь булж, цай сүүнийхээ дээжийг нутагласан газрынхаа хангай
дэлхийд хүндэтгэлтэй өргөдөг ёс жаягтай байлаа. Дүү бид хоёр нүүсэн айлын
буйрнаас шил шаазангийн хагархай, хэлтэрхий олвол тэр олдвор бид хоёрын
чулуун тоглоомонд хамгийн чамин гоё чимэг болдог байсан юм.
Хөдөөгийн хүүхдүүд бидний тоглоом бол байгаль эхийн хэвлийгээс өөрийн
дулаан энергээ шингээн урласан, янз, янзын өнгө судал алагласан чулуу л
байлаа. Эх нутгийнхаа ширхэг чулууг ч хайрлах сэтгэл хүүхэд ахуйгаас минь л
ийнхүү тогтсон хүмүүжил билээ.
Би дүү Мандах-Аюуштайгаа 1-4-р анги төгстлөө, анги дэвших шалгалтаа
өгч хөдөө гэртээ ирээд аавын шалгалтанд ордог байлаа. Манай аав бид
хоёрын бичгийн хэлбэр, алдааг чээж бичгээр, мөн 4 аргын тоо бодуулж
шалгана. Тэгээд бичгийн хэв муу байна гээд тэр үеийн Үнэн сонинг хуулан
бичүүлдэг байв.
Харин 5-р ангиа төгсөж ирээд, аавд шалгалт өгөхөөр тооны дэвтэрээ
үзүүлэхэд тоон дотор үсэг зохиж явдаг байгаа даа. Энэ юун үсэг вэ гэж аав
минь асуухад, энэ үсэг чинь үл мэдэгдэх гишүүн байгаа юм. Үүнийг олохын
тулд ингэж боддог гэж аавдаа заах юм боллоо.
377
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Аавын минь авдаг шалгалт ийнхүү бүрэн цэг тавигдаж, бид хоёрын
царайд баярын мишээл тодорч нэгэн том ажлын ард гарсан мэт баяр дүүрэн
алхаж явлаа.
Хоёр. Эрдэм номын аянд. Би Байдрагийн сангийн аж ахуйн 10 жилийн
анхны 7-р ангийг 1962 онд төгсөв. Багш нар маань намайг 10-р ангиа төгсгөөд
сургуульд явахыг зөвлөдөг байв. Харин би хурдан мэрэгжилтэй болж, ажил хийх
нь илүү сайхан юм байна гэсэн тусгалыг хөдөөний малын эмч, зоотехникчид,
малчид хоорондын харилцааг хараад сонирхон мөрөөддөг байлаа.
Ийнхүү даль жигүүр ургасан шувуухайнууд шиг өсөж бойжсон орон гэр,
аав ээж, өнө мөнхөд орших төрсөн нутгаа орхин эрдмийн аянд мордсон юм.
Улаанбаатар хотын ямарч техниккумд сурах хуваарьгүй болохоор сургуулиуд
элсэлтийн шалгалт өгөхийг зөвшөөрдөггүй байв. Гэтэл одоогийн Батлан
хамгаалах яамны байшинд 1962 онд Политехникум байсан юм. Тэр сургуульд
“Уул уурхайн” мэргэжлийн сүүлчийн шалгалт авна.
Элсэлт дутуу гэсэн мэдээг ахын минь хадам өвгөн мэдэж би шууд л очиж
шалгалт өгөн тэнцэж билээ. Чухам ямар гээч мэргэжилтэй болж буйгаа ч
мэдэхгүй сургуульд л сурч мэрэгжил эзэмших мөрөөдөлдөө умбаж шумбаж
явжээ. Хичээлийн шинэ жил эхэлж хөдөө, хотоос нийт 20 гаруй баньд нар
цугларч, нэг анги болж н.Чүлтэмсүрэн гэж урт савхин дээл өмссөн, хүзүүнээсээ
зургийн аппарат салгадаггүй, ширвээ, өтгөн хар сахалтай өвгөн манай ангийн
багш болжээ. Бид бүгд л “Уул уурхай” гэдэг мэргэжлээ ч ойлгож мэдэхгүй
“Геологи” гэж хоорондоо хэлэлцэж байтал, манай ангийн хотоос элссэн нэг баньд
босч Уурхай гэдэг чинь яг тарваганы нүх шиг юм байдаг юм. Би өнгөрсөн өвөл
аавтайгаа хотод ойрхон “Налайх-ын уурхайгаас нүүрс авч байсан гэв. Хүүхдүүд
дор бүрнээ шуугилдан ярьцгааж байтал нэг нь ангийн дарга Төмөрбаатар юм
чинь чи Чүлтэмсүрэн багшид хэл. Бүгдээрээ Налайх явж уурхайг үзье гэсэн
санал гаргав.
Ийнхүү бид багшийнхаа хамт 1962 оны 11-р сарын намрын нэгэн жихүүн
өдөр, ачааны машины тэвшинд сууцгаан Налайхыг зорьлоо. Зам зуур Богд
уулын эгц хажууд олон буга бэлчин идээшилж, Налайх, Улаанбаатарыг
холбосон төмөр бетонон авто замыг Хятад ажилчид үндсэндээ гар аргаар
тавьж, бетонон гадаргууг хөлдөхөөс сэргийлж, модны үрдэсээр хучин таараар
бүтээсэн байлаа. Бид Налайхын их уурхайн гадна ирлээ. Биднийг нэгэн залуу
угтан авч танилцуулга хийж, дагуулан уурхайн гүн рүү орох цахилгаан шатанд
суулган доош буулаа. Бүгд анх удаагаа ийм шатаар газрын гүн рүү бууж байгаа
болохоор гоёыг гайхаж, шуугилдсаар шатнаас буугаад газар доорхи, баруун
хээрийн штрек гэдэг эргэн тойрон цементэлсэн, том хонгилоор алхав. Гоё юмаа.
Бид чинь газрын гадаргаас доош 200 гаруй метрийн гүнд явж байна шүү
дээ. Гадаа даарч хөрч байсан бид гэрэл гэгээтэй саруулхан, дулаахан, цэвэрхэн
хонгилоор ямар сайхан юм бэ гэцгээн баяр хөөртэй алхацгааж байлаа. Гэтэл
дагуулж явсан хүн дахин бүгдийн анхаарлыг хандуулан одоо маш болгоомжтой
явна шүү. Хоорондоо ярьж болохгүй, чимээ шуугиангүй бие, биеийнхээ араас
цувран, яарахгүй яв гэж зааварчлаад хүүхэд бүрт “каск” гэж хатуу малгай
378
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
толгойд өмсгөн, зулайд нь гэрэл зүүлгэн, их намхан харанхуй малталтаар
явна. Доошоо сайн тонгойж явахгүй бол толгойгоо дээд таазны модон бэхэлгээг
мөргөж унана шүү гэхчилэн нарийн зааварчилгаа өгөөд өөрөө урд орж багш
маань хамгийн сүүлчийн хүүхдийн араас явлаа. Гэтэл юу вэ? ёстой л нөгөө
тарваганы нүх гэдэг санаанд буулаа. Цааш явсаар нүүрс ухаж хүрздэж байгаа
уурхайчдын дэргэд ирэв. Хажуухнаар харжигнаж хяхарсан төмөр гинжит
конвейер хөвөрч дээр нь ачсан нүүрс, ус мэт урсаад байх шиг.
Уурхайн гүнд ажиллаж байгаа уурхайчдыг эхлээд харсан хүнд аймаар
санагдав. Бүгд нүүрсний тоос шороонд нүүр нь хар халтар царайлчихсан, хамар
ам нь ч харагдахгүй, нүд, шүд хоёр нь л гялтганах юм. Гэтэл тэд баяр хөөр
дүүрэн инээж хөхрөлдөн ажлаа ёстой гялалзуулж байна аа. Бригадын дарга
залуу бидэнд нүүрс яаж тэсэлж, ухаж хүрздэж ачиж байгааг, үүссэн хоосон
хонгилыг модоор бэхэлж, газрын гүнд хүмүүс агаарын хоолойгоор дамжуулан
агааржуулалт хийж амьсгалах нөхцөл бүрдэдгийг, гэх мэт тодорхой тайлбар,
танилцуулга ярьж өглөө. Бид буцаж гархаар нүүрс ачсан конвейерийн хажуугаар
алхаж байтал манай ангийн Булган аймгаас ирсэн М.Баасан гэдэг хүү нөгөө
явж байсан конвейер дээр гэшгэн унаж тарвалзаж, тийчилсээр нүүрстэй хамт
явчихлаа. Бид бүгд айлаа. Гэтэл конвейер ч удсангүй зогсож М.Баасан маань
дуу нь ч гарахгүй болтлоо айсаар, нөгөө хөтөч залуугаар татуулан босч ирэв.
Тэрээр хүн хэлээд байхад гэж чанга хашгиран, болгоомжтой явцгаагаарай
гэж дахин давтан сануулав. Бид уурхайгаас нөгөө цахилгаан шатаар дээш
гарч билээ. Ийнхүү “Уурхайчин” гэдэг үгийн утга учир, ажил хөдөлмөрийг анх
удаа нүдээр харж, бие сэтгэлээрээ мэдрэв. Аймшигтай ч юм шиг. Ер нь энэ
мэргэжлээр сурахаа больдогч юм билүү гэх бодол толгойд эргэлдэв.
Гэтэл ах минь: Дүү минь олон юм битгий бод. Энэ сургуулиа сайн сурч
төгсөөд Оросод дээд сургуульд явж болно шүү дээ. Дахин өөр сургууль ярих
хэрэггүй шүү гэснээр би ахынхаа зөвлөмжөөр энэ мэргэжлээрээ сурч, Шарын
голын уурхайд ажиллаж байгаад ОХУ-д дээд сургуульд явж суралцан төгссөн
юм. Ахын минь зааж чиглүүлсэн энэ мэргэжил миний энэ хорвоод хүн болж төрөн
амьдрах амьдралын минь гэрэлт луужин болж, надад заяасан энэ хорвоогийн
баяр жаргал, өнчрөл, хагацал хослуулсан, бартаат жимээр элгээ эвхэж, эрээн
барааныг бодох завгүй дур зоргоороо омог бардам амьдрах, эрдэм боловсрол,
эрч хүч, тэвчээр хатуужлыг “уурхай” гэдэг энэ л эгэл жирийн атлаа энгүй баян,
эцэс төгсгөлгүй агуулгатай, богинохон үг уурхайчин болох гарааны зурхайд
“уухай” болон өглөөний нарны гэрэл мэт гэгээ татан цацарсан юмдаа.
Үе тэнгийн олон сайхан хүвгүүд, охид намрын тариа, ногооны хураалт, зуны
оюутны ажил гэсээр ажил хөдөлмөрт гаршин, анд нөхөрлөл, амьдралын хань
ижлээ олж сонгох гээд адал явдал дүүрэн он жилүүд байлаа. Манай сургуульд
ихэвчлэн хүвгүүд сурдаг болохоор хагас, бүтэн сайн өдрүүдэд Залуучуудын
ордон, Барилгачдын соёлын ордон, кино үйлдвэр, төмрийн заводын улаан
буланг хэсч нийтийн бүжиг сурах гэж охид олонтой Хүн эмнэлгийн, Цэцэрлэгийн,
Багшийн техниккумын охидыг урьж, үймж шуугин, хичээл сургуульдаа шамдан,
унтах нойроо хумслан байж, улсын шалгалт, курсын ажил гэсээр гүйж явтал
379
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
нэг л мэдэхэд сургуулиа төгсөх болжээ. Гэтэл оюутны зун, намрын ажилд
шинээр хаврын ажил нэмэгддэг юм байна.1965-1966 оны хавар, Улаанбаатар
хотод хүүхэд залуучуудын парк байгуулах ажил ид өрнөж, хотын бүх их, дээд
сургууль, техниккумын оюутнуудыг газар шороо, мод тарих ажилд дайчлан,
Цэдэнбал Филатова, улс төрийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэн гуай нар ирж
ажлын явц байдалтай танилцдаг байв. Энэ ажил бүх нийтийн “субботник”
болон өрнөдөг байлаа. Энэ бүхнийг эргээд бодоход бидний оюутан ахуй их
бүтээн байгуулалттай хослуулан гялалзаж явжээ. 4-р курсын эхний улиралд ил
уурхайн хичээлээр курсын ажил хийж М.Баасан, С.Пүрэвдорж, З.Төмөрбаатар
гурав курсын ажлаа “Онц” дүнтэй хамгааллаа. Гэтэл бид гурвыг ил уурхайгаар
диплом бичих даалгавар өгч, Монгол Улсын хамгийн том хүч чадлын техникээр
иж бүрэн механикжсан, анхны том ил уурхай болох Шарын голын уурхайд
дадлага хийлгэхээр илгээв. Бид гурав ч бас монголдоо “Ил уурхай”-гаар
дипломын ажил бичиж хамгаалах “анхдагч” болох хувь оногджээ. Шарын голд
диплом хамгаалалтын өмнөх дадлага хийхээр ирж уурхайн хөрс хуулалтын
хэсгийн дарга, уул уурхайн анхны инженерүүдийн нэг н.Бадамдаштай уулзуулж
эксковаторын туслах машинчийн дагалдан болгов.
Шарын голын уурхайг дөнгөж ашиглалтанд хүлээж аваад байсан үе. Эргэн
тойрон бүгд оросууд. Үйлчилгээний байгууллагууд, уурхайн ажлын байрууд бүгд
л оросууд. Монгол хүмүүс маш цөөхөн. Яг л оросын шинэхэн тосгон монгол
нутагт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байв. Эхний өдөр хоолонд орохоор хоолны
газар руу очиж оросуудтай дугаарлан зогсохдоо гурвуулаа салж, нэг, нэг орос
хүний ард зогсож, хэлж байгаа хоолны нэрийг нь амандаа давтан чээжилж
ямарч байсан борш, котлет, компот гэх мэт хоолны нэрийг анх удаа сонсон
чээжилж авч билээ. Ийнхүү бид гурав нэг сар дадлага хийхдээ мэргэжлээсээ
гадна цоо шинэ соёл, шинэ ахуйтай танилцаж, уул уурхайн том хүч чадлын,
шинэ техник тоног төхөөрөмжийг анх үзэж, өөрийн эрхгүй сэтгэл татагдаж байж
билээ.
Монгол Улсын анхны томоохон хүч чадлын Шарын голын уурхайн техник,
технологи, орос маягийн амьдралын орчин, хэв маяг залуучууд бидний сэтгэлийг
булааж, энэ уурхайд л ажиллая гэсэн залуу насны шинэ бүхэнд тэмүүлэх
оч үсэргэсэн мөрөөдөл болсон юм. Дадлагын дараа н.Далхаа багш маань
намайг Шарын голын уурхайн “Төмөр замын тээвэр” гэсэн сэдвээр дипломын
ажил бич гэлээ. М.Баасан найзыг минь Шарын голын нүүрс олборлолтод олон
шанагт эксковатор ажиллуулах, Пүрэвдоржийг маань Овоолгын хэсэгт ЭКГ-
8 эксковатораар шороо хүлээн авах сэдвүүдээр диплотын ажил бичихийг
даалгав. Харин тэр үед Шарын голын уурхайд ЭКГ-5, 1.5 шоо метрийн багтаамж
бүхий жижиг эксковаторууд ажиллаж, бид түүнийг шинэчлэх багшийнхаа санаа,
зөвлөмжөөр хийж билээ. Бид гурав орос хэл мэдэхгүй учир н.Далхаа багш маань
бүхий л материалыг орос улсын уул уурхайн нэрт эрдэмтэд Н.В.Мельников
зэргийн ном лавлахаас харж бидэнд туслан зөвлөгөө өгч байлаа. Бид
дипмломын ажлынхаа тооцоо, судалгаа, зураглал, тайлбар бичэглэлийг хийж
дуусаад дипломын шүүмжлэгчийн эрэлд гарав. Тэр үед ил уурхайн инженер
380
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ховор байжээ. Гэтэл багш маань Аж үйлдвэрийн яаманд ЗХУ-ын Ленинградын
уул уурхайн дээд сургуулийг саяхан төгсөж ирсэн П.Очирбат гэж инженер
байна. Түүнд очиж дипломынхаа ажлыг шалгуул гэлээ. Бид монголдоо анх удаа
ил уурхайгаар диплом хамгаалах ажил хийж байгаа, бусдаас харж үзэх юмгүй
бидний хувьд хамгийн том түшиг тулгуур, лавлаж асуух, зааж зөвлөх ганц ноён
оргил минь н.Далхаа багш л байв.
Тэр үед Аж үйлдвэрийн яам, одоогийн “Соёл урлагийн их сургууль”-ийн
үүдээр анхлан орлоо. Очирбат инженер гэж сураглаж явсаар дунд зэргийн
нуруутай туранхай, сэргэлэн бор залуу, нүдний шилний цаанаас инээмсэглэл
тодруулсан, хөгжилтэй маягийн харцтай залуутай уулзав. Тэрээр бидний диплом
бичсэн материалыг хүлээн авч үзэж байснаа миний төмөр замын галт тэрэгний
хөдөлгөөний график, тооцоо, зураглалыг нарийвчлан үзэж байтал хажуугаас
н.Эрдэнээ байхаа нэг инженер ирж тэр хоёр галт тэрэгний хөдөлгөөний график
зураглал, тооцоог маань зөв, буруу гэж маргалдав. Би хөрс тээвэрлэлтийн
явах галт тэрэгнүүдийн хөдөлгөөний зөрлөгүүд, автомат суман шилжүүлгүүд
дээрхи галт тэрэгний хөдөлгөөнй зохицуулалтын графикийг секунтээр тооцон
өнгө, өнгөөр ялгаж их л нямбай тооцож, галт тэрэгний хөдөлгөөний графикийг
тооцоогоо түшиглэн зурсан байлаа. Очирбат инженер график тооцоог зөв
хийсэн байна. Та гурав аль улсад сурдаг оюутнууд вэ гэв. Бид Улаанбаатарт
сурдаг гэлээ.
Манайд ийм сургууль байдаг юм уу. Та нар бидний л хийдэг тооцоог хийсэн
байна шүү дээ. Шалгана аа. 3 хоногийн дараа ирж энэ материалаа аваарай
гэв. Юу л болсон бол гэж сэтгэл зовиносон бид гурав, З дахь хоногийн өглөө
П.Очирбат гуайн өрөөнд ортол, бид гуравтай инээд тодруулан мэндчилж,
ширээнийхээ шүүгээнээс тэр үеийн “янгир “гэж шүд сугалах шахам болдог
“ирис” чихрээр дайлж, та гурав маш сайн тооцоо хийсэн байна. Тооцоо, зураг,
график, тооцооны тайлбар бичлэгүүд зөв хийсэн байна. Бүгдэд нь “Онц” гэсэн
үнэлгээ өглөө, баяр хүргэе, дипломоо амжилттай хамгаалаарай гэв. Бид гурав
П.Очирбат инженерт баярласнаа илэрхийлж, бөөн баяр, инээд хөөр болон
яамнаас гарахдаа н.Далхаа багшийн минь бид гуравтай уйгагүй, цаг заваа
хайрлахгүй ажилласны ач, бид гуравын хичээнгүй хөдөлмөрийн минь үр шим
шүү дээ гэцгээн сургуулийн зүг, багшдаа үзүүлэхээр яаран автобусанд сууж
билээ.
Гурав. Уурхайчин болох анхны томилолт. Бид гурав дипломоо
хамгаалсныхаа дараа ажлын томилолт авахаар Аж үйлдвэрийн яамны боловсон
хүчинтэй уулзтал дахиад л П.Очирбаттай уулз гэлээ. П.Очирбат гуай хэзээний
танил мэт, бид гурвыг халуун дотно хүлээн авч, дипломонд бичигдсэн сурлагын
дүнтэй нилээд няхуур танилцаж баяр хүргээд: Та гуравыг мэргэжлийн хүмүүс
дутагдаж байгаа, хамгийн хэрэгцээтэй уурхай руу хуваарилана. М.Баасан,
С.Пүрэвдорж хоёр Булган аймгийн “Сайхан-Овоогийн уурхай”-д мастераар,
З.Төмөрбаатар Сүхбаатар аймгийн Өлзийтийн уурхайн даргаар очиж ажиллана
гэв. С.Пүрэвдорж маань шууд зөвшөөрч Сайхан-Овоогийн уурхайд мастераар
ажиллах болов. М.Баасан бид хоёр Шарын голын уурхайд л очмоор байдаг.
381
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гэтэл уурхайн дарга гэж толгой эргэм том албан тушаал сонсоод би балмагдаж,
юу вэ гэсэн гайхах, баярлах, бас чадах болов уу гэсэн болгоомжлол хослуулж
сэтгэл уймран зогсож байтал П.Очирбат инженер надаас: Чи Сүхбаатар аймгийг
мэдэх үү? гэлээ. Би мэдэхгүй ээ, газрын зурган дээр л харж байсан гэлээ.
Гэтэл тэрээр, Их сайхан газар байдаг юм. Зах хязгааргүй өргөн уудам
тал нутаг, нүдний хараа хүрэхээргүй цэлийгээд шинэхэн уурхайн залуу дарга
машинтайгаа тоос зурайлган манаруулж давхихад, замын хоёр талаар зээрийн
сүрэг яралзтал давхилдаад, саальчин бүсгүй алчуураараа даллан машинд
чинь суух гэж гүйгээд л... гээд ярьсан нь надад кино үзэх мэт сэтгэгдэл төрүүлж
билээ. Миний бодол санааг бүр манаруулж, хэрхэн шийдэхээ ч мэдэхээ болиод
зогсож байтал П.Очирбат инженер: За яаж шийдэхээр болов гэлээ.
Ахаа, би маргааш өглөө шийдвэрээ хэлж болох уу гэлээ. Тэгээ, тэг болно.
Өглөө эрт ирээрэй гэв.
Ийнхүү толгой эргэсэн асуудалд тулгарч хэнээс асууж, зөвлөгөө авах вэ
гэсэн бодолд автав. Аав, ээж хоёр минь болохоор алс хол, хөдөө Баянхонгор
аймгийн Галуут сумын нэгдлийн малчин байдаг. Ах минь АНУ-д ажиллаж
байлаа. Ахынхаа хадам 2 хөгшнийдээ ирж, яриа зөвлөмжийг нь сонсон хүүрнэж
суусаар унтах болов. Тэр шөнө Шарын голын тэр сайхан байгалийн үзэсгэлэнт
нутаг, орчин үеийн уурхайн том том хүч чадалтай аврага техникүүд, орос
сургагч нар, оросын хоолны газар, орос дэлгүүр гээд орос хэл сурахад бүх юм
бэлэн байдаг. Гэтэл холын холд дарга болчихоод машинтай давхиад л хүүхнүүд
машинд суух гэж даллаж гүйгээд гэдэг түүнээсч илүү сонирхолтой санагдаад.
Энэ бүхэн толгойд эргэлдсээр нойргүй хонож өглөөтэй золгов. Өглөө ажил
эхэлмэгц П.Очирбат инженерийн өрөөнд орж мэнд мэдэлцээд: Ахаа би Шарын
гол явмаар байна. Би орос улсад суралцаж инженер болох хүсэлтэй байна
гэлээ.
П.Очирбат инженер анхааралтай сонсонгоо: Чи тэгвэл Шарын голд слесарь
л хийнэ шүү дээ. Дарга болох уу, слесарь болмоор байна уу өөрөө шийд дээ
гэлээ. Би Шарын гол явъя гэлээ.
Ийнхүү Шарын голд ажиллах томилолт өвөртөлж, наадмын дараа буюу 1966
оны 7-р сарын 15-нд яамны үүднээс, ЗиЛ-130 машинаар ЗХУ-ын Москвагийн
уул уурхайн сургууль төгссөн цахилгааны инженер н.Лхагвасүрэн түүний гэргий
н.Оюун, Иркутск хотын Политехникийн дээд сургууль төгссөн инженер Н. Батаа,
Монгол улсын дээд сургууль төгссөн, цахилгааны инженер Н.Батсүх, инженер
механик В.Санжиддорж, Политехниккумд механикийн мэрэгжил эзэмшсэн
Д.Насанбуян, П.Цагаан, н.Жавзмаа, Л.Батсуурь, н.Бат, н.Ваанчиг, ил уурхайн
техникч М.Баасан, миний бие З.Төмөрбаатар нар чемодан, саванд хийсэн
хийсэн ном, дэвтэр, хувцас хунараа базаасан тээштэйгээ Шарын голынхоо
уурхайг зорьж билээ.
Дөрөв. Анхны ажлын гараа. Уурхайн боловсон хүчин намайг Нэгдсэн
засварын газарт уулын тоног төхөөрөмжийн 3-р зэрэгтэй слесарын ажилд
томилов. Нэг сар гаруйн дараа Нүүрс дамжуулан ачих хэсэг (тех дамжлага)-н
382
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ээлжийн мастераар дэвшүүлэн томиллоо. Энэ хэсэгт би 1 жил ажиллахдаа,
хэсгийнхээ хамт олныхоо гүнд орж танилцан, олон адал явдалтай таарч, олон
сайхан найз нөхөдтэй болсон. Нэг удаа өглөөний ажлаа аваад, вагонд нүүрс
ачилт эхэлж, би ачаатай болон хоосон вагон татдаг лебёдокийг шалгахаар
нүүрс ачигдсан вагоны хажуугаар өнгөрч явтал нүүрс ачсан вагон дотор хүн
ёолж, гүнзгий амьсгаа авах чимээ гарав. Цочин, дөхөж очин чагнатал яах
аргагүй нүүрс ачсан вагон дотор хүн байна аа. Айж зочих, алмайрч гайхах
зэрэгцэн аваарын эмнэлэг дуудан механик н.Гомбо гуайд хэл хүргэж ирүүлтэл
чагнаж байснаа: Бушуухан аваарын эмнэлэг дууд. Наад вагоныхоо люкийг
хурдан онгойлгож нүүрсийг нь буулга гэлээ. Манай ээлжийн хүмүүс тэр дор нь
нүүрсийг нь вагоны люкээр буулгаж эхэлтэл яах аргагүй хүний хөвөнтэй куртик
цухуйж эхлэв. Татан гаргатал нөгөө хүн амьсгалж байна аа. Эмнэлэг ирж үзээд
ноцтой бэртэл гэмтэлгүй байна гэж хэлээд аваад явав. Бидний дунд хаанаас
юу хийж яваад нүүрстэй хамт вагонд хүн ачигдав. Нүүрс тээврийн конвейерын
моторчдоос асууж хэн энэ хүнийг хэзээ, хаана харсан зэргийг тодруулах ажил
эхлэв. Өглөө цахилгаан тасарч вагон ачилт түр зогсох хооронд нүүрстэй зогссон
8-р конвейер дээр гарч нүүрс шуудайлж байхад нь моторчид таарч тэр хүнийг
буулгаж явуулжээ. Гэтэл моторчид явсаны дараа буцан ирж конвейер дээр суун
нүүрс шуудайлж байхад нь цахилгаан ирж нүүрс ачилт эхлэх цахилгаан хонхны
дохио хангинан конвейер хөдлөхөд, мань хүн яаж буухаа мэдэхгүй нүүрстэй
хамт нүүрсийг ширхэгээр ялгадаг шигшүүрт шигшигдэн ухаан балартан том
ширхэгтэй нүүрсний цоргоор вагонд ачигджээ. Тэр үед вагоны нүүрс ачилтын
сэлгээ хийж байсан оператор үүнийг харсангүй өнгөрөөж. Эмчийн үзлэгээр
тэр хүн мэдрэлийн хууч өвчтэй, онц гэмтэл, доргилт авсан зүйлгүй гэж гэрт нь
хүргэсэн байлаа. Хэрэв би аз болж таараагүй бол цахилгаан станцын нүүрс
буулгадаг вагон хөмрөгчид хүний цогцос нүүрстэй хамт буусан аймшигт хэрэг
мандах байсан юм.
Тав. Хүсэн хүлээсэн мөрөөдөл минь. 1972 онд Уурхайн Ерөнхий инженер
П.Очирбат ТЭХЯ-ны орлогч сайдаар дэвшин, Шарын голын нүүрсний уурхайн
Ерөнхий инженерээр Д.Дондов ажиллаж эхлэв. Тэр үеийн залуучууд маань
ихэвчлэн цэргээс халагдан ирсэн, 10-р ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтэр
уурхайд ирж мэргэжил эзэмшин улмаар оросуудтай хамт ажиллаж байсан
болохоор нилээд нь дээд сургуульд сурах хүсэлтэй байлаа. Гэвч уурхайд ирж
мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаа шалтгаанаар
сургуульд явуулахгүй байсаар жилээс жилд сургуульд явах өргөдөл барин
гуйдаг залуучуудын тоо нэмэгдэж байсан ч нэгийг нь ч явуулахгүй байсан юм.
Харин шинээр Ерөнхий инженер болсон Д.Дондов инженер маань бидний
өргөдлийг хүлээж аван бүгдийг цуглуулж уулзлаа.
Тэрээр, За та нар олон жил ажилласан, цаашид суралцах хүсэлтэй
залуучууд байна. Сургуулийн элсэлтийн эхний шалгалтыг яаман дээр авна.
Хасагдсан нөхдөөс дахин сургуульд явах өргөдөл хүлээн авахгүй шүү. Мөн
эхний шалгалтанд тэнцсэн нөхдөд МУИС-ийн багш нар нэг сар хичээл заана.
Учир нь, орос багш нар ирж шалгалт авахад та бүхнийг бэлтгэх юм байна.
383
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Энэ нэг сарын хугацаанд уурхай та нарын цалинг өгнө. Энэ бол уурхайгаас
та бүхнийг шалгалтаа сайн өгөх боломжийг дэмжиж байгаа юм. Хэрэв энэ
шалгалтанд унавал дахин өрөгдөл хүлээж авахгүй гэлээ. Харин 17 залуучууд
ажлынхаа хажуугаар 10 жилийн багш нарыг авч хичээж бэлтгэсний үр дүнд бүгд
л тэнцэж Орос улсад суралцсан юм.
Зургаа. Инженерийн диплом өвөртөлсөн томилолт. Намайг сургууль
төгсөөд ирж байхад уурхайн мэрэгжилтэй хүн бүрийн хүсэл тэмүүлэл болсон
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр дөнгөж ашиглалтанд орж байсан
болохоор инженерийн дипломоо барьсаар, яамны боловсон хүчинтэй уулзаж
Эрдэнэт явах хүсэлтээ хэлсэн боловч Шарын голын уурхайд чамайг явуул
гэж чиглэл дээд байгууллагаас өгсөн гээд халгаасангүй. Олон жил сурч байх
хугацаанд миний амьдрал хүндхэн болсон тул яаралтай ажилдаа орох л чухал
байлаа.
Ийнхүү би Шарын голын уурхайдаа эргэн ирж уурхайн дарга н.Дамдинсүрэн,
Ерөнхий инженер н.Даваадорж хоёртой уулзаж тэд намайг түр ээлжийн
инженерийн ажилд томилов.
Гэтэл удсанчгүй намайг яамны боловсон хүчний дарга н.Пүрэвжав
дуудлаа. Очиж уулзтал, чамайг Намын Төв Хорооны аж үйлдвэрийн хэлтсийн
дарга н.Мужаан дуудсан хоёулаа явъя гэлээ. Засгийн газрын ордон руу орж
н.Мужаан даргатай уулзав. Тэр хүн намайг бараг л нэг цаг гаруй байцаав. Орон
гэр, авгай хүүхэд, ах дүү, аав ээж, дотно найз нөхөд хаана хаана юу хийдгээс
эхлээд асуухгүй юм гэж алга аа. Тэгж байснаа чамайг Намын Төв Хорооны
Нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны орлогч гишүүн П.Дамдин дарга
дуудсан юм гээд намайг дагуулан явж цэлгэр том өрөөнд ортол, даргын туслах
өндөр, нарийхан, цагаан залуу инээмсэглэн угтаж, дарга одоохон ороод ирнэ
та түр хүлээгээд энд сууж бай гэлээ. (Энэ хүн бол эдийн засгийн ухааны доктор
н.Бямба-Юу байсан юм билээ. Хожим нь манай уурхайн ерөнхий эдийн засгчаар
ирж хамт ажиллаж байсан юм). Их удсангүй намхан нуруутай, хурдан гавшгай
хөдөлгөөнтэй хүн хаалга гялс онгойлгон намайг харсанчгүй шууд л даргын нь
өрөө рүү орлоо. Намайг дуудлаа. Цэлгэр, цэмцгэр том өрөөн дэх хурлын урт
ширээний дунд хавьд очиж суутал: Дээшээ суу гэлээ. Нилээд ахин суутал босч
миний эсрэг харж суун мэндчгүй шууд л Шарын голын уурхайн ажил төрөл ямар
байна гээд л асууж эхлэв. Би, уурхайд томилогдон очоод сар болоогүй байна.
Одоохондоо уурхайн ажлын талаар тодорхой мэдэхгүй байгаагаа хэллээ.
Гэтэл, би Шарын голын уурхайд энэ хавар очсон. Ажил төрөл нь маш муу, тэр
ажил хариуцаж байгаа дарга нар гэж ямарч санаачлагагүй нөхөд байгаа. Хавар
очихдоо өгсөн даалгавраа саяхан шалгаж үзэхээр уурхайд очиход яг л бахь
байдгаараа байсан. Намайг ирэхийг сонсмогцоо зарим объектынхоо хаалгыг
будсан нь ч хатаагүй байсан. Ийм хүн хуурсан, хариуцлагагүй нөхдөд арга
хэмжээ авна. Чамайг бид судалсан. Шарын голд ажиллаж байгаад сургуульд
явсан. Одоо өөрийг чинь уурхайн даргаар томилно гэлээ. Огт бодож санаагүй
том албан тушаал сонссон би тулгамдаж, Даргаа би уурхайд хэсгийн дарга л
хийж байсан. Уурхайн даргын ажлыг сайн мэдэхгүй. Харин уурхайн Үйлдвэр
384
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
эрхэлсэн орлогч даргыг бол хийж чадна гэлээ. Ийнхүү уурхайн үйлдвэр эрхэлсэн
орлогч даргаар, дараа нь Ерөнхий инженерээр ажиллав.
Би шинэ дарга н.Доржсүрэн гуайтай хамтран ажиллаж бараг сар гаруй
болж байтал Дарга нэг өдөр өрөөндөө дуудлаа. Ортол, Би энэ ил уурхайн
ажлыг чинь ёстой амархан гэж бодсон чинь хамгийн түвэгтэй ажил байдаг юм
байна. Хааш хаашаа 10 гаруй км газарт хаана юу болж байгаа нь ойлгогдохгүй
маш хэцүү юм. Би Налайхдаа бол бүх уурхайчдаа уурхайн босоо аман дээрээс
тоолж оруулаад л, тоогоороо гараад ирдэг болохоор цомхон хялбархан амар
байж. Чамтай хамт ажиллаж хараад байхад чи энэ ажлаа сайн мэдэх юм байна.
Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүх асуудлаа чи хариуцаж ажилла. Социалист
уралдаан зарла. Хүн ажилд ав. Шагна. Ажлаас чөлөөл. Бүх эрх мэдлийг чамд
шилжүүлж би зөвхөн 1-р гарын үсэг л зурна. Чамд итгэж байна гэдэг байгаа.
Надад энэ санал таалагдлаа. Таны итгэлийг алдахгүй ажиллахын төлөө
чармайж ажиллана гэлээ.
Ийнхүү асар их эрх мэдэл, үүрэг хариуцлага надад ноогдож билээ. Би ч бас
энэ эрх мэдэл авсандаа хүч тэнхээ ч орох шиг урам зоригтой ажиллаж байлаа.
1980-аад оны, энэ үед Шарын голын уурхай төвийн бүсийн бүх цахилгаан
станцуудыг нүүрсээр хангадаг байсан учраас ажил байдлын мэдээг өдөр бүр
яам, зарим үед Намын төв хорооноос хүртэл асууж бидэнд онцгой анхаарал
хандуулдаг байсан юм.
Долоо. Нүүрсний салбар хариуцсан сайд. Уурхайн Ерөнхий инженерээр
9 дэх жилдээ ажиллаж байтал, биеийн эрүүл мэндээр хөдөлмөрийн чадвараа
45 хувь алдсан гэсэн Мэргэжлээс шалтгаалах эмнэлгийн эмч нарын шийдвэр
гарч, ажлаа инженер н.Давгадоржид өгч билээ. Гэтэл нэг өдөр уурхай дээр
манай яамны тэргүүн дэд сайд Ө.Гүржав гуай ирж хүмүүстэй уулзан намайг
дуудаж хоёулаа хот явна шүү гэлээ. Ямар ажлаар явах болсноо асуутал, хот
ороод мэднэ ээ гэдэг байгаа. Яамны сайдаар томилогдоод удаагүй Б.Жигжид
гэж үеийн насны хүн намайг хүлээн авч уулзаад, Чамайг дэд сайдаар
ажиллуулахаар яригдаж байгаа, одоо хоёулаа Засгийн газрын хуралд орох
болоод байна гэв. Би, Миний бие сайнгүй. Хөдөлмөрийн чадвараа 45 хувийг
алдсан гэж эмч нарын дүгнэлт гарсан. Ер нь би Шарын голоос өөр уурхайд ч
ажиллаж байгаагүй гэхчилэн учир байдлаа тоочиж суутал Б.Жигжид сайд, наад
асуудлаа Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайд л хэл, цаг болчихлоо явъя гэв.
Засгийн газрын хуралдаанд орж Б.Жигжид сайд миний ажил, намтрыг
танилцууллаа. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай, З.Төмөрбаатараас асуух
асуулт байна уу гэлээ. Танхимын гишүүн сайд нараас хэн ч юу ч асуусангүй.
Дэд сайдаар томилох уу гэтэл бүгд гараа өргөж байна. Би, Ерөнхий сайдаа
би биеийн эрүүл мэнд муудсан. Одоо 9 сарын сүүлч болчихсон. Цахилгаан
станцуудын гадаах нүүрсний нөөц бараг алга ийм үед би ажиллаж чадахгүй
шүү дээ гэтэл Д.Бямбасүрэн гуай, Улс орон эрчим хүчээр тасалдаж ийм хүнд
байхад ард түмний хөрөнгөөр эрдэм боловсрол эзэмшиж, Монголын хамгийн
том нүүрсний уурхайд олон жил удирдах ажил хийсэн хүн чамаас өөр хэн байгаа
юм гэж ширүүхэн загнах аядаад, Би чамд 100000 ам доллар шийдэж өгнө. Чи
385
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
үүгээр Багануур, Шарын голын уурхайн тоног төхөөрөмжийн өвлийн бэлтгэлийг
шуурхай хангуулж цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж,
шуурхай сайн ажиллах хэрэгтэй. Чамд баяр хүргэе, гарч болно гэдэг байгаа.
Би ямар хэцүү цаг үед ийм хариуцлагатай ажилд тулгагдчихваа гэж бодон
хурлаас гарч явтал Б.Жигжид сайд араас гарч ирэн, За баяр хүргэе гэж гар
бариад яаман дээр хүлээж байгаарай. Би хурал тараад очно. Хоёулаа уулзана
шүү гэж хэлээд хуралдаа буцаад орлоо.
Ийнхүү би ТЭХ-ний яамны дэд сайдаар томилогдов. Д.Дондов маань
эрдмийн ажил хийхээр шийдэж ажлаа өгсөн нь надад ийнхүү тулгарчээ. Би
Б.Жигжид сайд, яамны эдийн засаг хариуцсан тэргүүн дэд сайд А.Гүржав,
эрчим хүч хариуцсан дэд сайд Д.Миша (Мишиг) нартай хамтран ажиллах хувь
ийнхүү тохиож билээ. н.Миша маань намайг Шарын голын уурхайн Ерөнхий
инженер байхад бас л 3-р цахилгаан станцын Ерөнхий инженерээр ажиллаж
байсан юм. 1992 оны өвөл хаяанд ирчихсэн.
Уурхайнууд, цахилгаан станцуудын орос мэргэжилтнүүд бүгд нутаг буцаж,
оросоос авдаг сэлбэг хэрэгсэлээ авах хөрөнгө мөнгө улсад байхгүй байсан
болохоор станцуудын нүүрсний нөөц хомсхон, Багануур, Шарын голын уурхайн
хөрс хуулалт, нүүрсэн дэх усыг шүүрүүлж хатаах ажил хоцорсон байлаа.
Багануурын ерөнхий инженер Р.Сундуйг яамны Нүүрсний хэлтсийн даргаар
томилов. Р.Сундуй бол Багануурын нүүрсний уурхайн Ерөнхий инженерээр
олон жил ажилласан, ажлын их туршлагатай, манай нүүрсний салбарын
шилдэг инженрүүдийн нэг билээ. Тэр үед төвийн эрчим хүчний системийн бүх
цахилгаан станцууд дээрхи хоёр уурхайгаас нүүрсээр хангагдаж бид хоёр тэр
өвөл Нэг нь Шарын голд нөгөө нь Багануурын уурхайд гэр орноо орхин юун шинэ
жил, баяр ёслол, амралт гээчийг мартан зөвхөн нүүрсээр станцуудыг хангах гэж
уурхай дээр хонж өнжин олборлох нүүрс нь хөрс хуулалтын ажлаасаа хоцорч
нүүрсний нөөц шавхагдаж байсан болохоор зарим үед чулуутай, устай нүүрс
хүртэл вагонд ачин тэр нь замдаа вагондоо хөлдөж, ирсэн нүүрсний чулуугий нь
станцынхан ялгаж овоолон зарим нь нүүрстэй холилдон станцуудыг хүндрүүлж,
станцуудын маань үндсэн тоног төхөөрөмжүүд ч элэгдэж сэлбэггүйн улмаас
хүндхэн ажиллаж үе үе улс даяар цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан
станцуудын яндагын үргэлжлэн хүнгэнэх сүртэй дуу өглөө үдэшгүй заримдаа
сэтгэл сэрхийтэл дүнгэнэн тавгүйтүүлж, ядахнаа Ерөнхий сайдын маань надад
амалсан 100000$ доллар битгий хэл нэг доллар ч үгүй, мөн ч хэцүү хүнд цаг үе
байсандаа.
Ядаж байхад цахилгаан станцууд маань авсан нүүрсний үнийг уурхайд төлж
чадахгүй, цахилгааны хэрэглэгчид нь станцуудад хэрэглэсэн цахилгааныхаа
мөнгийг ч төлөхгүй болохоор сэлбэг материалын дутагдалаас гаднаа
уурхайчдынхаа цалинг ч цагт нь өгч чадахгүй, ийм л туйлын бэрхшээлтэй хүнд
үед Б.Жигжид, Ө.Гүржав асан, М.Миша бид хэд яамныхаа хамт олонтойгоо
хамтран цахилгаан станцуудын “О” зогсолт болоход хурдан сэргээн эрчим
хүчээр хангаж, хот, аймгийн төвүүдийг хөлдөхөөс хамгаалах гэж зүтгэж байгаа
станцынхаа ажилчид ИТА нарт сэтгэлийн тус дэм болох гэж өдөр шөнө
386
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ялгаагүй очиж жижүүрлэн, М.Миша бид хоёр хэдийгээр Баянхонгор нутгийн
хоёрч уурхайд нүүрсний төлбөр хийсэнгүй гэж муудалцан ажил гайгүй зарим
үед бүгдээрээ амасхийж Б.Жигжид сайд маань гитар, даралтат хөгжим тоглон
дуу хуур, инээд хөөрөлдөөн болж хүндрэл бэрхшээлээс түрч болов амсхийж
“болгоно”, “бүтээнэ” гэсэн өөдрөг сайхан сэтгэл итгэлтэй ажиллацгааж байсан
юм.
Ийм хүнд цаг үед хүний мөс чанар, хүнэлэг сайхан сэтгэл л бие биенээ
хурцалж гар сэтгэл нийлэн ажиллаж байсны хүчинд Улаанбаатар хотоо,
аймаг сумдын төвүүдийг хөлдөхөөс аварч, үйлдвэр аж ахуйн газруудаа
цахилгаангүй зогсоочихгүйн төлөө хичээн ажиллаж байсны гол хүч нь манай
ажилдаа мэргэшсэн нүүрсний уурхайнуудын болон эрчим хүчний ИТА, ажилчид
оросын мэрэгжилтэнгүүд бүгд буцсанч бие даан хагас цэрэгжилтийн зохион
байгуулалтанд шилжин чадварлаг ажиллацгааж байв. Б.Жигжид, Ө.Гүржав
хоёр сайдын ажлын төлөөх хатуу чанга шаардлага, эр хүний гүндүүгүй гүдэсхэн
зан, бие, биеэ хүндлэх ёс суртахуун л түших тулгуур болж биднийг эвсэж нэг
зорилгод хамтран зүтгэж улс орноо эрчим хүчээр тогвортой хангахыг чармайж
хүнд үеийг даван гарах цул хүч болж байсан юм.
Энэ хүнд цаг үеийг давж гархад капиталист орон гэдэг суртал ухуулгад тархиа
угаалгаж байсан бидний үеийнхэнд нөгөө АНУ, Япон улс л хамгийн түрүүнд
халуун дулаан тусламжийн гараа сунгаж, Орос улсаас авах шаардлагатай
сэлбэг хэрэгсэлийн хөрөнгө мөнгийг буцалтгүй тусламжаар дэмжлэг үзүүлж
байсан юм. Мэдээж үүнд Еранхий сайд, Гадаад явдлын яам, олон улсын
байгууллагуудад ажиллаж байсан олон нөхдийн хичээл зүтгэл,гадаад орнуудын
дипломат нөхөрсөг харьцаа шийдвэрлэх үүрэг үүрэгтэй байсан нь хэнд ч
ойлгомжтой бизээ.
Хэрэв энэ хоёр орон бидэнд туслаагүй бол Улаанбаатар, аймгийн төвүүд
хөлдөх аюул нүүрэлхэд мөнч ойрхон байсандаа.
Улс орон хөрөнгө мөнгөгүй энэ үед хувийн хэвшилтэй хамтран ажиллах цоо
шинэ нөхцөлтэй миний бие анх нүүр тулж, итгэж ядан байсан энэ үед Ж.Жамъян
инженер маань Оросуудтай хамтран Монголдоо тэсрэх бодис үйлдвэрлэх
санаачлага гарган, бид яамнаас мөнгөн зээл олгож ажиллаж байлаа. Хамтарсан
үйлдвэр ч ашиглалтанд орж, оросоос авдаг тэсрэх бодисын тодорхой хэсгийг
дотооддоо үйлдвэрлэх болж зээлээ ч хугацаанд нь төлж байсан юм.
Станцуудын нүүрсийг зөвхөн 2 уурхайгаас хангаж байсан нь бас л том
эрсдэлтэй санагдаж, хэрэв аль нэг уурхайн төмөр замд ч юм уу аль нэг
уурхайд цаг хугацаа шаардсан хүндрэлтэй асуудал гарвал яах вэ хаанаас яаж
станцуудаа нүүрсээр хангах вэ гэсэн асуудал сэтгэл зовоодог байлаа.
Ингээд Шивээовоогийн уурхайн тоног төхөөрөмийн хүч чадлыг нэмэгдүүлэх
шаардлагатай боллоо. Бас Дорнод аймгийг эрчим хүчний станцыг нүүрсээр
хангаж байдаг Адуунчулууны уурхайд том хүч чадлын эксковатор шаардлагатай
болж Дэлхийн банкны буцалтгүй тусламж буюу 850 мянган америк доллараар
нэг эксоватар авч ажил жигдэрч байлаа.
387
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гэтэл Монгол-2000 ХХК-ий захирал н.Соёмбо гэж өөрийгөө танилцуулсан
залуу уулзаж, манай компани гадаад худалдаа эрхэлдэг. Танай яамны харъяа
Шивээ-Овоогийн уурхайд эксковатор шаардлагатай байгааг сонслоо. Бид
Оросын “Уралмаш”нэгдэлтэй ажил төрлийн холбоотой ажилладаг. Хэрэв та
бүхэн биднийг дэмжин ажиллавал бид богино хугацаанд, хямд үнээр эксковатор
худалдан авч чанартай үйлчилгээ үзүүлж чадна. Үүний тулд яамтай гэрээ
байгуулж, банкны зээл аваад нийлүүлэх боломжтой гэлээ. Би энэ асуудлыг
Үйлдвэр, худалдааны яамны орлогч Төрийн нарийн бичгийн дарга н.Ёндон,
манай яамны сайд Б.Жигжид, тэргүүн дэд сайд Ө.Гүржав асантай хамтран
ярилцаж авахаар боллоо.
Хувийн компанитай хийх гэрээг Үйлдвэр, Худалдааны яам хийх ёстой байсан
ч, хариуцлагаас болгоомжилж манай яамыг төлөөлж би гарын үсэг зурахаар
тохиролцов. Би захирал н.Соёмботой Шивээ-Овоогийн уурхайд 1 ширхэг ЭКГ-
5 эксковаторыг 300 мянган ам доллараар худалдан авч, тээвэрлэн уурхайд
авчран монтаж хийж ажилд оруулах, нэг үгээр хэлбэл “түлхүүр гардуулах” гэрээ
хийж, эхний 150 ам доллараар дээрхи ажлыг гүйцэтгэж эксковаторыг ажилд
оруулсаны дараа үлдэгдэл 150 мянган долларыг ажлын 5 хоногийн дотор
төлөхөөр гэрээ хийж гарын үсэг зурлаа. “Монгол-2000” ХХК-ий залуучууд маань
45 хоногийн дотор эксковаторыг уурхайд авчран Шивээ-Овоогийн Ерөнхий
инженер Н.Батсууриар ахлуулсан мэргэжлийн бригад эксковаторыг монтажлан
ажилд бэлэн болгон туршилт хийж, эксковатор ажиллаж эхлэв. Уурхайчид
маань урам орж, ажил ч гайгүй ахицтай болж байлаа. Гэтэл үлдэгдэл мөнгийг
Сангийн яам мөнгөгүй гээд гаргаж өгдөггүй. Манай яамны Хөрөнгө оруулалтын
хэлтсийн дарга, эдийн засаг хариуцсан тэргүүн дэд сайд нар хөөцөлдөөд,
хөөцөлдөөд бүтэхгүй байсаар удлаа. Эцэст нь Монгол-2000 ХХК банкны хүү
төлж алдагдалд орж байгаа тул намайг шүүхэд өгөв. Шүүх ч шийдвэрээ гаргаж
энэ компаний хохиролыг барагдуулахыг даалгаж гэрээнд гарын үсэг зурсан
дэд сайд З.Төмөрбаатарт төлөх чадваргүй тул барьцаанд нь яамны барилгыг
хурааж авах ишийдвэр гаргав. Ийм л сонин адал явдал дүүрэн он жилүүдэд
бид ажиллаж байлаа.
Найм. Нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн он жилүүд. Нүүрсний
салбарыг шинэчлэн хөгжүүлэх олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын
хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тодорхой хугацааны дараа эргэн төлөх
нөхцөлийг бүрдүүлэх нь шинэчлэлтүүдийн үндсэн зорилтууд байсан юм.
Ийнхүү нүүрсний салбарын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж чөлөөт
зах зээлийн зарчимд суурилсан шинэ томоохон зорилтыг хэрэгжүүлэх үүрэг
хариуцлага тухайн үеийн ЭХГУУЯ-ны Уул уурхайн газрын Ерөнхий захирал
З.Төмөрбаатар миний бие болон орлогч дарга Р.Сундуй, нүүрсний салбар
хариуцсан мэргэжилтнүүдтэй ЭХГУУЯ-ны сайд Б.Жигжид, болон яамны бусад
газар, хэлтсийн мэргэжилтнүүд хамтын хүчин чармайлтаар хэрэгжиж байлаа.
Хамгийн эхэнд уурхайнуудыг улсын 100 хувийн өмчийг задалж, өмчийн
олон хэлбэрт шилжүүлэн хувьчлах асуудлыг эхлүүлж, Налайхын уурхай, Увс
аймгийн Хар тарвагатай, Ховдын Хөшөөт, Говь-Алтайн Зээгт, Баянхонгорын
388
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Өвөрчулуут, Дундговийн Тэвшийн говь, Хэнтийн Чандгана тал, Сүхбаатарын Тал
булаг, Дорнодын Адуун чулуун зэрэг уурхайг 100 хувь хувийн өмчид шилжүүлж,
Өвөрхангайн Баянтээг, Хөвсгөлийн Могойн гол, Өмнөговийн Тавантолгойн
ууурхайг орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани, Багануур, Шарын
гол, Шивээ-Овоогийн уурхайг төрийн өмч давамгайлсан хувьцаат кампанууд
болгон задалж, шинэчилсэн зохион байгуулалтанд шилжүүлэх зохион
байгуулалтын бэлтгэл ажлууд эхэлж хамгийн түрүүнд уурхайнуудын барилга
байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүд, сэлбэг хэрэгслийн
тооллого, дахин үнэлгээ хийх, элэгдэлийн шимтгэлийг тогтоох, компаниудын
санхүү эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, өр авлага болон бусад
тооцонуудыг хийх ажлыг миний бие Р.Сундуй болон нүүрсний салбар
хариуцсан мэргэжилтнүүдийнхээ хамт яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн
эдийн засагч З.Хаянхярваа, н.Долгорсүрэн, яамны санхүүгийн хэлтсийн дарга
н.Халзанбаньди нартай хамтран ажиллаж, улсын өмч хувьчлалын комиссын
дарга н.Энэбиш, ажилтан н.Байлыхүү нарт нүүрсний уурхайнуудыг хувьчлах
саналаа хүргэн Засгийн газрын шийдвэр гаргуулан ажиллаж байлаа.
Дараагийн шинэчлэлийн асуудал нь нүүрсний үнийг чөлөөх байв. Энэ
нь хувьчлалтай зэрэгцэн Цахилгаан станцуудад нүүрс нийлүүлж байгаагаас
бусад бүх уурхайн нүүрсний үнийг бүрэн чөлөөлсөн явдал юм. Өөрөөр хэлбэл
уурхайнууд нүүрс борлуулалтынхаа үнийг ТУЗ-өөрөө хэлэлцүүлж, өөрсдөө
тогтоох эрхтэй болсон.
Харин Дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үнийг чөлөөлөх
асуудал ард иргэдийн амьдрал болон дөнгөж хөлд орж буй нялхас мэт хувийн
хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх зэрэг улсын эдийн засгийн
суурь бүтцэд сөрөг нөлөөтэй учраас зөвхөн инфляцын түвшинд үнийг барьж
байхаар шийдвэрлэж байсан юм. Гэвч энэ нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн
банк, донор орнууд болон санхүүгийн олон улсын байгууллагуудаас валютаар
авсан, авахаар төлөвлөж байгаа зээлийг валютаар эргэн төлөлтөнд нөлөөлөх
учраас багагүй хүндрэлтэй хэлцэлүүд ихээхэн цаг хугацаа зарцуулж, олон
удаагийн уулзалтууд үргэлжилж байлаа.
Дараагийн шинэчлэл нь Төвийн эрчим хүчний системийн дулааны
цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайнуудын өдөр дутмын үйл
ажиллагаанд яам оролцдог удирдлагын бүтцийг өөрчилж, бие даан ажиллах
нөхцөлийг бүрдүүлж, төрийн өмч давамгайлсан хувьцаат компанууд болгон
өөрчилж, Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дамжуулан уурхайн захиралыг
менежментийн гэрээгээр ажиллуулдаг болгон шинэчилж, компаниудын
санхүүгийн менежментийг сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж байв.
Ингээд 1993 оноос Япон улсын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын
Нүүрсний аж үйлдвэрийн салбарыг 2004-2014 онд хөгжүүлэх мастер
төлөвлөгөө”-г боловсруулж эхэлж билээ.
Энэ Мастер төлөвлөгөөний үндсэн зорилт нь манай орны эрчим хүчний
тогтвортой хөгжлийг ойрын болон дунд хугацаанд хангах нүүрсний орд
газруудын байршил, дэд бүтэц, хүч чадлыг өсгөх боломж, байгаль орчныг
389
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хамгаалахад чиглэгдсэн техник, технологийн томоохон шинэчлэл байлаа. Мөн
Багануурын уурхайн хүч чадлыг жилд 4 сая тн., Шивээ-Овоогийн нүүрсний
уурхайг жилд 2 сая тн. Нүүрс олборлох хүч чадлаар нэмэгдүүлэн нүүрсийг
буталж ширхэглэлээр ангилан дулааны цахилгаан станцуудыг хангах зорилтыг
амжилттай хэрэгжүүлсэн билээ. Япон улсын “Эрчим хүч эдийн засгийн
хүрээлэнгийн Ажлын хэсгийг ноён Такехико Сато ахалж, Монголын талаас
манай ЭХГУУЯ-ны Уул уурхайн газрын Ерөнхий захирал З.Төмөрбаатар миний
бие ахалж манай салбарын туршлагатай шилдэг инженерүүд болох Р.Сундуй,
Ц.Энхболд, З.Хаянхярваа, Н.Батаа, Т.Пүрэвсүрэн, Г.Тулга, маркшейдер инженер
Д.Баатарчулуун, Цахилгааны инженер Н.Батсүх, инженер геологич н.Нямхүү
асан болон Уул уурхайн хүрээлэнгийн захирал Х.Жаргалсайхан, Д.Баярсайхан,
уурхайн удирдлагууд болох Х.Балсандорж, Д.Дамбапэлжээ, н.Давгадорж,
н.Баттулга, н.Бадамдорж, Л.Даваацэдэв, Шивээ-Овоогийн уурхайн дарга
н.Оросоо, н.Пүрэвдорж, н.Шагдарсүрэн, Ерөнхий инженер Н.Батсуурь нар
нэг баг болон японы судлаач мэрэгжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн
юм. Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ТЭХ-ний болон
ГУУ-н яамдыг татан буулгаж, ЭХГУУЯ-ыг шинээр байгуулж, намайг Уул уурхайн
газрын Ерөнхий захиралаар томилон ажиллуулсан нь урьд нь эрхэлж байгаагүй
олон шинэ, шинэ ажлууд нэмэгдэж байлаа. Нүүрсний салбарын шинэчлэлт,
Мардайн уран, Япон Монголын хамтарсан “Цав” төсөл, МонголЧехметалл,
“Эрдэнэт”, Монголросцветмет” болон анхны “Алт” хөтөлбөрийг үргэлжлүүлэн
алт олборлолтыг нэмэгдүүлэх гэхчилэн олон асуудлууд хуримтлагдаж, нүүрсний
мастер төлөвлөгөөний өдөр дутмын ажилд оролцох боломж хумигдаж, гол
ажлыг Р.Сундуй хариуцан ажиллаж байв.
Нүүрсний салбарыг социалист нийгмийн тогтолцооноос зах зээлийн
нийгмийн харьцаанд богино хугацаанд шилжин орох үндсэн 3 нөхцөлийг
амжилттай бүрдүүлж чадсан юм. Нэгдүгээрт. Үйлдвэрүүдийн санхүү, эдийн
засгийн хуучин системийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, үндсэн
хөрөнгийн дахин үнэлгээ хийж, элэгдэл хорогдолыг зөв тогтоон нүүрсний өөрийн
өртөгт шингээж тооцдог болсон. Хоёдугаарт. Улсын дагнасан өмчийг өмчийн
олон хэлбэрт шилжүүлж, хувийн, орон нутгийн болон төрийн оролцоотой
хувьцаат компанууд болгон өөрчилж, уурхайг хуулиар Төлөөлөн удирдах зөвлөл
удирдан, гүйцэтгэх захиралыг гэрээгээр ажиллуудаг болгон уурхайнуудын бие
даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Гуравдугаарт. Уул уурхай хөгжсөн
орнуудын шилдэг техникийг өөрийн орны нүүрсний салбарт худалдах зах
зээл нээгдэж, Америкийн “Вагнер” компанийг үндэслэгч эцэг болон хүү Вагнер
бидэнтэй уулзан АНУ-ын Катерпиллер, мөн Японы Коматцу-гийн худалдааны
төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээсэн явдал юм. Энэ нь ганц нүүрсний
салбарт ч бус манай улсын уул уурхайн салбарт хөгжилтэй орны техник, тоног
төхөөрөмж, багаж хэрэгсэл өргөн нэвтрэх боломж олгосон томоохон шинэчлэл
болсон юм.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон
улсын санхүү эдийн засгийн байгууллагууд болон уул уурхайн зөвлөхүүдийн
390
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
өгч байсан удирдамж манай орны нүүрсний салбарын хэтийн хөгжлийн гэрэлт
ирээдүйг тодорхойлж зөвлөж байсны үр дүнд өнөөдөр нүүрсний салбар зөвхөн
эх орныхоо эрчим хүч, дулааны тогтвортой хөгжлийг хангаад зогсохгүй нүүрсний
экспортоороо валютын урсгалыг эх орондоо оруулж ирэх боломжыг бий болгож
чаджээ.
Энэ бол нүүрсний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн олон зуун
ахмадуудын бүтээлч хөдөлмөрийн үр дүн мөн. Бидний мөрөөдлөөс нэг л зүйл
биелээгүй байна. Энэ бол эрчим хүчний хэрэглээний дотоодын нүүрсний үнийг
төр барьсаар байгаа нь цаашдаа манай түлш эрчим хүчний салбарыг уналтанд
хүргэж болзошгүй аюул хүлээж байна.
Төв суурин газрын утааг багасгах гэж Б.Жигжид сайдтайгаа хамтран
Шингэрүүлсэн шатдаг хийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр ахуйн
болон суудлын авто машинууд хийн түлшээр ажиллаж, аялал жуулчлал, аж
ахуйн нэгжүүд, малчид маань хийн түлш хэрэглэж байна. 2006 оноос нүүрсэн дэх
байгалийн хийг ашиглахыг зорьж өнөөдөр Өмнөговь аймагт эхний туршилтын
цооногоос хий ялгаран бамбараа асаалаа. Мөдхөн Монгол Улс чулуун нүүрсний
хийг ашиглах боломж нээгдэхэд ойртож байна.
Шарын голын уурхайн Ерөнхий инженер байхдаа Улаанбаатар болон
Дархан хотын Политехниккумын дадлагын оюутнуудыг хүлээн авч дадлагын
удирдагчаар ажиллаж, диплом хамгаалалтын Улсын комиссын даргаар
ажиллан сургуулийн материаллаг базыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг
минь үнэлж 2002 онд “ШУТИС-ийн Хүндэт профессор” цол олгож Төр засгаас
миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны
улаан тугийн одон”, “Гавъяат уурхайчин” цол олгож ЗХУ, ОХУ-ын Нүүрсний аж
үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны тэргүүн дээд шагнал “Слава шахтеру” 1,
2, 3-р зэргийн тэмдгүүдээр шагнагдаж байлаа.
Ийнхүү миний бие Шарын голын уурхайн тоног төхөөрөмжийн засварчнаас
салбар хариуцсан төрийн сайд хүртэл 50 гаруй жил эх орныхоо түлшний
салбарын хөгжлийн төлөө зүтгэж л явна.
391
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
НАЙДАНГИЙН ТӨМӨРТОГОО
Ахмад уурхайчин
Би 1939 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын” Нугаар” гэдэг газар
малчин ард Найдангийн хүү болон төрж, сумын бага сургууль, Хэнтий аймгийн
10 жилийн дунд сургуульд тус тус суралцсан. Улмаар 1959 онд бүрэн дунд
сургуулиа сайн дүнтэй төгсөж, ОХУ-ын Ленинград хотын уул уурхайн дээд
сургуульд суралцсан юм. Энэ сургуульд 1960 оны эхэн үед манай улсаас
анхны хорь гаруй оюутнууд суралцаж байв. 1964 онд уг сургуулийг уулын
инженер-цахилгаан механикийн мэргэжил эзэмшин төгсөж, хэсэг нөхдийн
хамт эх орондоо ирсэн билээ. Аж үйлдвэрийн яамны шийдвэрээр Сүхбаатар
аймаг дахь Бүрэнцогтын уулын үйлдвэрт Ерөнхий механикчаар томилогдон
хөдөлмөрийн гараагаа 25 насандаа эхлэн 6 жил ажиллаад 1970 оноос Түлш,
эрчим хүчний үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
салбарын ерөнхий инженер, “Монголсовцветмет” нэгдлийн орлогч, ерөнхий
захирлын нэгдүгээр орлогч, ЭЗХТЗ-ийн нарийн дарга нарын газарт зөвлөх,
Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны худалдааны төлөөлөгчийн
газарт “Монголросцветмет” нэгдлийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг
албыг хашиж байгаад тэтгэвэртээ гарсан ч уул уурхайн олборлолт, борлуулалт
эрхэлдэг компаниудад ажлын туршлага мэргэжлийн чиглэлээр зөвлөж
ажилласнаар миний амьдрал уул уурхайтай 60 шахам жил холбоотой ажиллаж
иржээ.
Миний хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Бүрэнцогтын уулын үйлдвэр бол
дөчөөд оны сүүлчээр манай орны дорнод хэсэгт баригдсан өнгөт металлын
уурхайнуудын нэг юм. Тэр үед Бүрэнцогт, Их хайрханы гянд болдын,
Бэрхийн жоншны зэрэг өнгөт металлын гуравхан уурхай байсан юм. Энэ
уурхайд “Совмонголметалл” нийгэмлэгийн фабрик заводын сургуулийг
төгсч, уул уурхайн үйлдвэрт олон жил ажилласан ажлын өндөр мэдлэг арга
туршлагатай болсон ахмад уурхайчид олон байсны дотор өрөмдөгч н.Дагдан,
н.Тавхай, н.Жалан-Аажав, цехийн дарга Т.Цэгмээ, Д.Агваанжамаа, Б.Дарийм,
политехникум төгссөн уулын мастерууд н.Санжмятав, С.Цэдэнжав, н.Болд,
С.Загдаа, н.Пүрэв, н.Ёндонжамц, цехийн механикууд н.Ягаанбаатар, З.Гомбо,
392
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
И.Санжаа, Ё.Сүхээ, н.Цэенойдов, залуу инженерүүд Д.Рэнчинханд, Д.Дондов,
С.Цогточир, Ч.Тэгшсайхан, Ж.Батмөнх, М.Нордов, н.Дэмчигсүрэн, н.Цэгмэд,
Д.Шаарийбуу нартай гар нийлж хамтран ажиллаж байлаа. Бүрэнцогтын уурхай
нь гянт болдын хүдрийг олборлодог байв. Энэ орд тухайн ашигт малтмалын
хувьд нилээд баян. Гянтболдын давхар ислийн \WO3\ дундаж агуулга 1%
зарим судлууд 2-3 % хүрдэг байв. Жилдээ 250-300 тонн 60 хувийн агуулгатай
гянтболдын давхар ислийн баяжмал, мөн 20 хувийн агуулгатай гянтболдын
завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг байв. Бүрэнцогтын уулын
үйлдвэрт үйлдвэрлэлийн машин техникуудийг паспортжуулан төлөвлөгөөт
урьдчилан сэргийлэх засварын систем нэвтрүүлж, зарим хүнд хүчир ажлыг
механикжуулах, автоматжуулах ажил хийснээр үйлдвэрийн техникийн
найдвартай ажиллагааг ханган биелүүлэх нөхцөлийг хангаж байсан төдийгүй
машин техникийн сэлбэг хэрэгслийг эмхлэн цэгцэлж, зарцуулалтын норм
тогтоон мөрдүүлж, захиалгыг оновчтой зохион байгуулснаар үйлдвэрийн эдийн
засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал түлхэц болж байсан юм.
Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яаманд 1970 оноос мэргэжилтнээр
улмаар механикжуулалт, техник ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан
жилүүдэд уул уурхайн салбар манай улсын эдийн засагт жинтэй нөлөөтэй болж
гадаад орнуудтай хамтарсан үйлдвэрүүд байгуулах гэрээ хэлэлцээр хийгдэж
байв. Экспортын бүтээгдэхүүн гаргалтыг нэмэгдүүлэх зорилгоор Модотын
цагаан тугалганы орд газарт жилдээ 150 тонн цагаан тугалганы баяжмал
үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, мөн Айрагийн жоншны орд газарт жилдээ
150 мянган тонн металлургийн жонш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг
яамны хөрөнгөөр барих даалгаврыг биелүүлж, нэг жилийн дотор ашиглалтад
оруулж байлаа. Яаманд салбарын хэмжээний техникийн бодлогыг хариуцаж
ажиллах хугацаанд ЗХУ-тай хамтарсан “Монголсовцветмет” болон “Эрдэнэт”
үйлдвэрүүдийг байгуулах, Бүрэнцогтын уулын үйлдвэрийг Герман улстай
хамтран боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэх ажлын бэлтгэл гэрээ
хэлэлцээр байгуулахад биечлэн оролцож байсан нь экспортын эх үүсвэрийг
нэмэгдүүлэх чухал арга хэмжээ болж байв.
1976 онд яамны зохион байгуулалтад орсон өөрчлөлтөөр Геологи, уул
уурхайн үйлдвэрийн яам (ГУУҮЯ)-ны Уул уурхайн хэлтсийн дарга бөгөөд
салбарын ерөнхий инженерээр томилогдон ажиллах хугацаанд Монгол-
Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл зэрэг
хамтын үйлдвэрүүдийн Зөвлөлийн Монголын талын гишүүдийн бүрэлдэхүүнд
ажиллаж, үйдвэрийг барьж байгуулах, өргөтгөх, техник технологи, эдийн засаг,
боловсон хүчин, бүтээн байгуулалтын их ажилд яамны зүгээс хийх ажлыг
хариуцан ажилласан юм. Яамны уул уурхайн хэлтсийн даргын алба залгуулж
байсны хувьд хамтарсан үйлдвэрүүдийг байгуулах гэрээ хэлэлцээрийн төсөлд
санал өгөх, үйлдвэрүүдийн зураг төсөлд шүүлт хийх зэрэг олон талын ажилд
техникийн бодлогын асуудлаар оролцох, тэдгээрийн үйлдвэр, санхүү, эдийн
засаг, боловсон хүчин болон бусад төлөвлөгөөг батлахад оролцож ажиллаж
байв. Яаманд ажиллах жилүүдэд сайд М.Пэлжээ, Г.Дорж, Д.Рэнчинханд нарын
393
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
удирдлагын доор М.Ишиг, Ж.Цэндсүрэн, Ч.Батаа, Т.Балжинням, Ш.Отгонбилэг,
Д.Амгалан. Ж.Дашдорж нартай хамтран үр бүтээлтэй ажиллаж байлаа.
Энэ жилүүдэд хүчин чадлаараа дэлхийн зэс молибдений арван том
үйлдвэрийн нэг болох Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах
Эрдэнэт үйлдвэрийн барилга угсралт ид өрнөж байх үед хоногт нэг сая шилжих
рублийн ажил хийгдэж байв. Эрдэнэт үйлдвэрийн барилга байгууламжуудын
ажлыг хурдацтай явуулах талаар Монгол-Зөвлөлтийн Засгийн газрууд хоёр
талаасаа дээд хэмжээний хяналт шалгалттай ажиллаж байв. Геологи, уул
уурхайн үйлдвэрийн яам хоёр улсын Засгийн газрын шийдвэрийг дээрхи
байгууламж дээр хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг байв. Техникийн зураг төслийн
дагуу 16 сая тонн хүдэр олборлож боловсруулах ил уурхай, баяжуулах фабрик,
засвар механикийн завод, дулааны цахилгаан станц, ус дамжуулах хоолой
зэрэг үйлдвэрийн чанартай барилга байгууламжаас гадна орчин үеийн тохилог
орон сууц, нийгэм ахуйн иж бүрдэл бүхий Эрдэнэт хот, Салхит-Эрдэнэтийн 165
км төмөр зам, Дархан-Эрдэнэтийн 170 км авто зам, Улсын хил-Эрдэнэтийн
цахилгаан дамжуулах 220 киловольтын өндөр хүчдлийн шугам зэрэг 600 гаруй
барилга байгууламжийг 595 сая шилжих рубльд багтаан барьсан юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын үед шаардагдах мэргэжилтэй боловсон
хүчнийг гадаад, дотоодод бэлтгэх зорилгоор Монгол улсын СнЗ-ийн тогтоолыг
биелүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан билээ. Энэ
тогтоолоор мэргэжилтэй ажилчид бэлтгэх эх үүсвэр нь ерөнхий боловсролын
сургуулийн 8-10 ангиас 1080, Эрдэнэт үйлдвэрийн илгээлтийн залуучуудаас
400, зохион байгуулалттай элсэлт, илгээлтийн залуучуудаас 970, нийт 2450
хүн байв. Эдгээр хүмүүст мэргэжил олгохдоо ОХУ-ын ТМС-д 360, ОХУ-н өнгөт
металлургийн үйлдвэрүүдэд 410, монголын ТМС-580, Эрдэнэт үйлдвэрийн
сургалтын төвд 1100 байхаар энэ тогтоолд заасан юм. Ийнхүү “Эрдэнэт”
үйлдвэрийн барилга байгууламж амжилттай баригдаж дуусах 1978 оны үед
үндэсний мэргэжилтэй ажилчид, инженер техникийн ажилчдаар хангах ажил
биелж байв.
1976 оны зургаадугаар сарын дундуур намын их хурлын төлөөлөгчид,
гадаадын зочид ирчихсэн ажил ид буцалж байсан зургаадугаар сарын 10-ны
орой ажил тарахын үед манай яамны сайд М.Пэлжээ гуай Эрдэнэтийн ерөнхий
захирлын нэгдүгээр орлогч дарга Д.Лхагвасүрэн гуай бид хоёрыг өрөөндөө
дуудаад: “Би даргын өрөөнөөс ирлээ. Ю.Цэдэнбал дарга маргааш болох
Эрдэнэт комбинатын ил уурхайн хөрс хуулалтын анхны тэсэлгээг дүрслэн
хэлвэл Улаанбаатар хотод дуулдахаар зохион байгуулах хэрэгтэй” гэсэн иймээс
та хоёр өнөө шөнө автомашинаар хэвлэл мэдээллийнхэнтэй хамт явж, анхны
тэсэлгээний зураг авах, сурвалжлага хийх ажлыг зохион байгуул, маргааш би
төлөөлөгчдийн хамт онгоцоор очно” гэв. Бид хоёр шөнөжин яваад өглөө найман
цагт очиж өгсөн үүрэг даалгаврыг холбогдох хүмүүсийн хамт зохион байгуулсан
юм. Анхны тэсэлгээний аюулгүй байдал мөн чанарыг харуулах талаас нь ил
уурхайн даргаар ажиллаж байсан А.П.Хмелев удирдан зохион байгуулсан юм.
Зургаадугаар сарын 11-ний 12 цагийн үед анхны тэсэлгээний дуу Эрдэнэтийн
394
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тэнгэрт нүргэлж, эрдэнэс баялгийн үүцийг ханзалсан тэр мөч миний санаанд
тодхон үлдсэн юм.
1979 оны 2 дугаар сард Монгол Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн
“Монголсовцветмет” нэгдлийн орлогч даргаар томилогдсон билээ. Нэгдлийн
анхны Ерөнхий захирлаар ЗХУ-ын иргэн Лунин Н.М. томилогдож байв. Эх
орны дайнд оролцож явсан, амьдралын хатуу ширүүнийг туулсан, уул уурхайн
техник технологийн өндөр мэдлэгтэй, зарчимч шаардлагатай хирнээ хүний
амьдралыг сайн харж үздэг, ялангуяа зовж зүдэрсэн хүнд тусч хүн байсан.
Монголын талаас нэгдүгээр хүн буюу Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор
Д.Цэдэв, орлогч даргаар Т.Бавуудорж, Төв хорооны зохион байгуулагчаар
С.Балжинням нар томилогдов. Мөн л дайн байлдаанд оролцож, улс орны
хариуцлагатай том албыг хашиж явсан ахмадууд байв. Д.Цэдэв, С.Балжинням
гуай нар Улаанбаатар хотын дарга, орлогчоос эхлээд дипломат албанд хамтран
зүтгэж, гар нийлж ажилладаг ахмадууд байсан юм. Ерөнхий нягтлан бодогчоор
Ч.Лхагва, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар Д.Жигмид-Очир, зураг төслийн
товчооны даргаар Н.Даниель, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны
асуудлаар Г.Амар зэрэг Монголын уул уурхайн ахмадууд шавыг нь тавилцаж,
жолоог нь атгалцаж явлаа.
Энэ үед хамтарсан нэгдэл нь Толгойтын алтны үйлдвэр, Бэрх, Айраг, Хажуу-
Улаан, Өргөн, Зүүн цагаан дэл, Хамар усны ордуудыг түшиглэн үйлдвэрүүд
байгуулах ажил эрчимтэй хийгдэж байв. Энэ жилүүдэд нэгдлийн үйлдвэрүүдийн
ашиглаж байгаа ордуудад геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж нөөц
өсгөх, найдвартай батлагдсан нөөц бий болгох, жонш болон алт олборлолтыг
нэмэгдүүлэх ажлыг хийж байлаа. Энэ ажлынн хүрээнд Бэрхийн уурхайн
орчинд Баянхаан, Булган-уул, Дэлгэрхаан, Маль, Хөлийнн-холбоо, Хавтгай 1,
Хавтгай 2, Түмэнцогтод Анос, Хар-Айрагийн хайгуул ашиглалтын үйлдвэрийн
орчинд Бортолгой, Хайрт, Хонгор, Бужгар, Баруун цагаан дэл, Толгойтын алтны
үйлдвэрийн орчинд Сангийн, Намагтай, Гозон шар зэрэг орд газарт нөөц өсгөх
геологи хайгуулын ажил явуулсан. Энэ ажлыг зохих байгууллагад асуудал
тавьж зөвшөөрүүлсний үндсэн дээр хийж, геологийн тайлангаа холбогдох
байгууллагаар батлуулдаг байлаа. Үүний үр дүнд эдгээр орд газарт СнЗ-ийн
тогтоолийн дагуу ашиглалт явуулж эхэлсэн юм. Мөн Хар-айраг, Хажуу-Улаан,
нэгдлийн захиргаа болон шинээр ашиглагдаж байгаа орд газарт орон сууц, ахуй
үйлчилгээ, үйлдвэрлэлийн баазын барилга байгууламжийг нэгдлийн барилгын
удирдах газрын хүчээр нэгдлийн хөрөнгөөр барьж байлаа. Улаанбаатар хотод
нэгдлийн бүх үйлдвэрт үйлчлэх зориулалт бүхий төмөр замын салаатай,
вагон болон автомашин ачиж буулгах гүүрэн крантай механикжсан хоёр
агуулах, Бэрхийн уурхайн ойролцоо Булган уул, Хавтгай 1-д механикжсан
өргөх байгууламж бүхий налуу уурхай, Маль, Баянхаанд штольн, Дэлгэрхаан,
Хөлийн холбоонд босоо уурхай, Хажуу-Улааны уурхайн өмнөд жигүүрт налуу
уурхайнууд, Хар-айраг, Хажуу-Улааны уурхайнуудад хүнд даацын БелАЗ
автомашины засварын блок зэрэг объектыг Зөвлөлийн хурлын шийдвэрийн
дагуу нэгдэл өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулж, үйлдвэрлэлийн хүчин
395
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
чадлаа нэмэгдүүлж байсан юм. Мөн орон сууц, цэцэрлэг, сургууль, биеийн
тамирийн заал, клуб зэрэг нийгэм соёлын зориулалттай барилга байгууламж
баригддаг байлаа.
Нэгдлийн удирдлага, тухайлбал, ерөнхий захирал Н.М.Лунин, ерөнхий
инженер Ю.В.Ларов нар уулын бэлтгэл ажлын явцад хяналт тавьж, бэлтгэгдсэн
нөөцөөр хангах нь үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх гол үндэс гэж
үздэг байв. Жишээлбэл: Бэрхийн уурхайд бэлтгэгдсэн нөөц 16 сар, авахад
бэлэн нөөц 9 сар, Хажуу-Улаанд бэлтгэгдсэн нөөц 12 сар, авахад бэлэн нөөц
6 сар Хар айрагт авахад бэлэн нөөц 3 сар байлаа. Үүний үр дүнд тус нэгдэл
үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг тогтмол биелүүлдэг байв.
1982 оны 2 дугаар сард Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны
байгууллагад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн нарийн бичгийн
дарга нарын газрын өнгөт металлургийн хэлтэст зөвлөхөөр Москва хотноо
томилогдон ажиллав. Энэ байгуулагад ажиллахдаа Монгол улс гишүүн орнуудтай
өнгөт металлургийн салбарт хамтран ажиллах ялангуяа өнгөт металлын хүдэр
олборлох, боловсруулах салбарт хамтын ажиллагааг хариуцан ажиллаж
байв. Энэ жилүүдэд манай оронд уул уурхайн хэд хэдэн хамтарсан үйлдвэр
байгуулагдсан юм. Тухайлбал, “Монголчехметалл”, “Монголболгарметалл”,
Унгар, Польш улстай хоёр талын хамтарсан үйлдвэр байгуулагдан уул уурхайн
экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн билээ.
Өнгөт металлургийн хэлтсийн хариуцдаг ажлын хүрээнд Болгар,
Герман, Унгар, Куба, ЗХУ, Румын, Польш, Чехословак зэрэг орнуудын өнгөт
металлургийн салбарын гүний уурхайнуудын тоног төхөөрөмжийн үйлдвэрийг
хорших замаар хүч чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ажлыг хариуцдаг байв.
Уурхайн тоног төхөөрөмжийг хоршиж үйлдвэрлэх асуудлаар оролцогч орнуудын
төлөөлөгчдийн ажлын хэсгийн хурлыг 1983 онд Унгар улсад, 1984 онд Герман
улсад, 1985 онд Румын улсад, 1986 онд Чехословак улсад хэлтсийн зөвлөхийн
хувьд удирдан хуралдуулж байлаа.
ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газарт 6 жил ажиллаад томилолтын
хугацаа дуусч, эх орондоо ирж Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн
“Монголсовцветмет” нэгдлийн ерөнхий захирлын 1-р орлогчоор томилогдон
ажилласан. Энэ үед Бор-Өндөрийн гүний уурхай, баяжуулах үйлдвэр, механик
засварын цех, дулааны станц, Чойр-Бор-Өндөрийн 110 кВ-ын өндөр хүчдлийн
шугам болон орон сууцны хороолол, мөн Бэрх, Хажуу улааны үйлдвэрүүд,
Толгойтын алтны үйлдвэрийн өргөтгөлийг иж бүрнээр ЗХУ-ын хүч хөрөнгөөр
түлхүүр авах хэлбэрээр барьж ашиглалтад оруулсан. Мөн нэгдлийн хөрөнгөөр
өөрийн барилгын байгууллагын хүчээр Өргөний хайлуур жоншны уурхай, Бага
хангайн нүүрсний уурхайнуудыг иж бүрнээр барьж ашиглалтад оруулж байв.
1993 онд 1979 онтой харьцуулахад тус нэгдлийн экспортын бүтээгдэхүүн
борлуулалт 24 дахин, алт олборлолт 1,4 дахин, балансын ашиг 34 дахин
өссөн юм. “Монголсовцветмет” нэгдэл улсын төлөвлөгөөт даалгаврыг тогтмол
биелүүлж, бүх ард түмний социалист уралдаанд удаа дараа түрүүлж байсан
юм.
396
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
1991-1992 онд хамтын үйлдвэрүүдийн оролцогч талууд хэлэлцээр хийж,
хамтын үйлвэрүүдийг байгуулсан хэлэлцээр, дүрмийг зах зээлийн нөхцөлд
тохируулан шинэчлэх тухай Монгол улс, Оросын холбооны улсын Засгийн газар
хоорондын хэлэлцээрийг 1992 оны 6 дугаар сард баталсан юм. Энэ хэлэлцээрийн
үеэр ОХУ-ын оролцогчоос хамтын үйлдвэрийн бүрэлдэхүүнд орсон үйлдвэрийг
шинээр барих, өргөтгөл хийхэд гаргасан хөрөнгийн хэмжээг объект нэг бүрээр
гаргаж, манай улсын талаас хамтын үйлдвэрийн бүрэлдэхүүнд орон ажиллаж
байсан үйлдэрүүдийн үнэлгээ, тэдгээрийн эзэмшиж буй дэвсгэр газар, ашиглаж
байгаа орд газарт хийсэн геолог хайгуулын ажлын үнэлгээ зэргийг багтаан
хамтын үйлдвэрийг байгуулахад талуудын оруулсан хөрөнгийг тогтоосон.
Цаашид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт олборлосон
үйлдвэрт борлуулсан товаарын бүтээгдэхүүний 8 хувиар, жоншны үйлдвэрт
6 хувь байхаар тогтсоон. Хамтын үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг
Монголын талын хувь хөрөнгө, 49 хувийг оросын талын хувь хөрөнгө байхаар
тогтов. Энэ хэлэлцээрт Э.Бямбажав, А.Баасанжав, н.Шинэбаяр, Т.Оюунбилэг,
Ш.Отгонбилэг, Н.Төмөртогоо нар Монголын талын шинжээчдийн бүрэлдэхүүнд
орж ажилласан. Шинэ хэлэлцээрийн дагуу “Монголсовцветмет” нэгдлийн нэр
нь Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл болгон өөрчлөгдсөн
юм.
“Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын 1-р орлогчоор 6 жил
ажиллаад 1994 онд Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх
Худалдааны төлөөлөгчийн газарт “Монголросцветмет” нэгдлийн бүтээгдэхүүн
борлуулах, нэгдлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг
хэрэгсэл, материал нийлүүлэх асуудал хариуцан 2001 он хүртэл ажиллаад
өндөр насны тэтгэвэртээ гарсан болно.
Өндөр насны тэтгэвэртээ суугаад 2001 оноос хойш уул уурхайн олборлолт,
борлуулалт эрхэлдэг зарим компаниудад ажлын туршлага мэргэжлийн
чиглэлээр зөвлөж ажиллаж байна. 2001 оноос 2007 он хүртэл “Ричмогол”
ХХК-д хэлтсийн дарга, 2007 оноос 2014 он хүртэл А.Учрал захирал тэргүүтэй
“Чулуут интернейшнл” ХХК-д зөвлөх инженерээр тус тус ажилласан. “Чулуут
интернейшнл” ХХК нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт жоншны уурхайтай
бөгөөд өөрийн хүч хөрөнгөөр жоншны хүдэр баяжуулах үйлдвэрийг барьж
байгуулан, 92-95 хувийн баяжмал үйлдвэрлэдэг юм.
Монгол улсын орчин үеийн уул уурхайн салбар нь эх орныхоо хөгжил
цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж, тэргүүлэх салбар болтлоо хөгжиж
ирсэн 100 жилийн түүхэнд миний хөдөлмөр орсонд баяртай байдаг. Улс орныхоо
хөгжилд бие сэтгэлээ зориулсан, зориулж яваа үе үеийн уурхайчиддаа сайн
сайхныг хүсэн ерөөе!
397
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БУУВАНГИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар, Гавьяат уурхайчин
Тайчууд овгийн Буувангийн Түмэндэмбэрэл Дорнод аймгийн Баянтүмэн
сумын уугуул.
БНУУ Комлу хот Уул уурхайн Сургуулийг далд уурхайн нэвтрэгч, хүнд
машин механизмын операторч мэргэжлээр 1978-1981 онд суралцаж төгссөн.
Мөн тэсэлгээчин, сургагч багш мэргэжилтэй.
Бэрхийн уулын үйлдвэрийн Булган, Уулын цех, Дэлгэрхааны хэсгүүдийн
далд уурхайнуудад нэвтрэгчээр 1981-1999 онд, Уулын баяжуулах “Бор-Өндөр”
үйлдвэрт Уулын цехийн “Бор-Өндөр” хэсгийн далд уурхайд нэвтрэгчээр 1999-
2007 онд, мөн Уулын цехийн Сургалтын мастер, Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн болон Сургалтын инженер зэрэг албан тушаалын ажлуудыг 2007
оноос одоог хүртэл тус тус хашиж байна.
Өөрийн эзэмшсэн ажил, мэргэжилдээ чадварлаг, дадлага туршлагатай
байхаас гадна нийгмийн ажил амьдралд идэвхитэй оролцож, улмаар сумын
ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 1
удаа сонгодон ард иргэдийн итгэл найдварыг хүлээн ажилласан. Сонгуульт
хугацаандаа өөрийн орон нутгийн тулгамдсан асуулуудыг хамтын шийдвэрт
тусгаж хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, оюун ухаан, дадлага туршлагаа
зориулж ажилласан.
Хөдөлмөрийн хүний төлөөх байгууллага (ҮЭ)-д 30 гаруй жил гишүүн,
тэргүүлэгчээр ажиллаж, гишүүдийнхээ нийгмийн болон эрүүл, аюулгүй ажлын
байранд хөдөлмөрлөх эрхийг нь өнөөгийн тавигдаж буй шаардлагын хэмжээнд
хүргэхийн төлөө ажилласан.
1990 онд Монгол–Зөвлөлтийн найрамдлын ээлжит бус их хурал, 1997 онд
МАХН-ын XXII их хурал, 2004 онд МҮЭ-ийн XVIII их хуралд тус тус төлөөлөгчөөр
сонгогдон оролцож байсан.
1981 оноос Монголын жоншны анхны далд уурхай болох Социалист
хөдөлмөрийн “Алтан гадас” одонт Бэрхийн уулын үйлдвэрт (анх 1954 онд
байгуулагдсан анхны жилүүддээ Санжаагийн уурхай гэж нэрлэгдэж байсан)
398
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тэр үеийн Геологи Уул уурхайн яамнаас
хуваарилагдан очиж, анхны ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Ингээд далд уурхайн нэвтрэгчээр 27 жил, Хөдөлмөрийн аюулгүй байдал
эрүүл ахуй хариуцсан инженер, сургалтын мастерын албан тушаалд 17 гаруй
жил гээд нийтдээ уул уурхайн салбартай 44 жил ажил амьдралаа холбон
ажиллаж байна.
Хийж бүтээсэн ажлын амжилтуудаас /заримаас нь / дурдвал: 105 мм-ийн
голчтой баганат өрмөөр уулын босоо малталтыг чиглүүлэх өрөмдлөг хийх
шинэ технологийн горимыг нэвтрүүлж, Монголын Улсын патентыг эзэмшдэг ба
үүнийг практикт нэвтрүүлснээр уулын босоо малталтын чиглэлийг оновчтой
болгож нэвтрэлтийг хурдыг түргэвчилснээр босоо малталтын нэвтрэлтийн
хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр 10,3 төгрөг /мөнгөн дүн тэр үеийн
ханшаар/-ийн эдийн засгийн үр ашиг, босоо малталт, мөргөцгийн агааржуулалтыг
сайжруулснаар ажилчдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн.
Доод түвшний ашиглагдсан “Хоршоолсон” блокны хоосон хөндий орон
зайг нэвтрэлтийн явцад гардаг хоосон чулуулгаар дүүргэж гадаргуугийн суулт,
хамгаалалтын целик бий болгож нуралтыг зогсоох аргыг хэрэгжүүлснээр нь
далд уурхайн уулын даралтын шилжих хөдөлгөөний хязгаарлах, аюулгүй
орчинг бий болгосны дүнд өртөг зардлыг буруулж, тухай газрын гадаргуугийн
суултыг хязгаарласнаар нийт 75 сая төгрөгийг үр ашиг гаргасан. Далд
уурхайн босоо малталтын ажлын болон хамгаалалтын тавцан суурилагдах
дүүжин бэхэлгээний ашиглагдсан скопыг дахин сэргээн засварлаж эргүүлэн
ашигласнаар импортоор авдаг цутгамал төмрийн хэрэгцээг 35 тонноор
багасгасан буюу 25,6 сая төгрөгийн арвилан хэмнэлт гаргасан.
2002 онд Бор-Өндөрийн хайлуур жоншны ордод босоо малталтын
нэвтрэлтийн иж бүрэн механикжуулсан төхөөрөмж ашиглах боломжгүй уул
геологийн хүнд нөхцөлд гар аргаар 110 уртааш метр /өндөр/ босоо малталтыг
3 сарын хугацаанд нэвтэрсэн нь манай орны уул уурхайн дээд амжилт болсон.
Бригад хамт олноороо 1999–2006 оны хоорондох 8 жилийн ажлын үзүүлэлт
нь 3.8 км буюу (3800) уртааш метр уулын малталтыг /хонгилыг/ гар аргаар
нэвтрэх төлөвлөгөөтэйгээс 3960 уртааш метр нэвтэрсэн ба 20,3 мян/м3 буюу
52780 мян/тонн уулын цулд нураалт хийх төлөвлөгөөтэйгээс 21,9 мян/м3 буюу
56940 мян/тонн уулын цулд нураалт хийж энэ төрлийн ажлаараа далд уурхайн
Монгол Улсын хөдөлмөрийн дээд рекордыг тогтоож ажилласан.
Өөрийн эзэмшсэн мэргэжилд шинээр нийт 70 гаруй хүнийг дагалдуулан
сургаж мэргэжил эзэмшүүлсэн.
Өөрийн эзэмшсэн мэргэжлийн ажлын дадлага туршлагатаа тулгуурлан
уурхайчин хүний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалах
зорилго бүхий Монгол Улсын “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”-
ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, уг дүрмийг 2015 онд
батлуулсан ба далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж
ахуйн нэгжүүдэд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
399