МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ажиллах хугацаандаа хийж бүтээсэн ажил бахархал: 1972 онд ЗСБНХУ-
ын Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг уулын цахилгааны инженерээр
төгсөж, ТЭХҮГ Яамнаас Налайх дахь уулын цэрэгжүүлсэн аврах ангид
механикаар очих томилолт авсан юм...
Анх уурхайн аврагчдыг дагаж агааргүй, хортой, халуун, галтай,хязгаарагдмал
хэсэгт очиход үнэхээр аймаар сүрдмээр байсан. Тэгээд яая гэх вэ? Нэгэнт
хүлээсэн үүрэг, ажлын томилолт даалгавар учраас үүргээ биелүүлэхийн тул
суралцахыг хичээн зүтгэж, аваари ослыг арилгахын тулд уурхайд байнга
багтай орох ажиллан дадлагажсаар жил шахам болж, овоо мэргэшин сурч
байтал ЗСБНХУ-ын Кузбасст мэргэжил дээшлүүлэхээр лабораторийн эрхлэгч
П.Чунт,салааны дарга Ш.Пүрэвдорж нарын хамтаар 1973 оны 9 дүгээр сараас
эхлэн 4 сарын хугацаагаар, аврагчийн мэргэжил эзэмших үүрэг авч, суралцаад
нэг салаа 4 тасаг, химийн лаборатори, баг, аппаратур, авто тасаг гээд олон хэсгийг
хариуцаж, гарсан аюул ослыг арилгах, урьдчилан сэргийлэх,төрөл бүрийн
дуудлаганд гарч ажиллах болсон. Тэр үед уул уурхайн үйлдвэрийн төлөвлөгөөт
зорилтыг биелүүлэхэд саад болох осол,аюул их гарч, байнга түгшүүртэй, өдөр
шөнөгүй түргэн авч ажилладаг байлаа.Одоогийнх шиг холбоо, мэдээлэл бараг
байхгүй үе байсан юм.
Анхны дуудлага авч, Налайхын их уурхайн баруун жигүүрийн
хоёрдугаар давхаргад гарсан галыг унтраахад амь хамгаалах багтай, өндөр
халуун,бүгчим,хязгаарагдмал орчинд ажиллаж эхэлснээс хойш Налайхад уурхайн
гүний олон арван галын аваар,бусад төрлийн ослыг арилгаж,Багануур,Чандган
тал, Шарын голын уурхай, Бэрх, Цагаан дэл,Бүрэнцогт, Зүүн цагаан дэл, Цагаан
суварга, Алтан Дорнод, Шивээ-Овоо, Архангай цэнхэрийн уурхай, Бороо гоулд,
ТЭЦ-3,ТЭЦ-4, Дарханы Дулааны станц зэрэг бусад газруудад гарсан аваар
ослыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж,оролцож
байлаа.
Уурхайн гүнд, ялангуяа аваарийг арилгахад их хүндрэлтэй байсан газар
бол Налайхын 437, 435, 5411, 549 дүгээр лавууд, 33, 43, 51 дүгээр бремсберг,
3310 дугаар лав, 548 дугаар лавны тээврийн штрек, баруун хээрийн штрек, зүүн
хээрийн штрек, 55 дугаар уклон гээд олон малталт, мөрөгцөгүүд, тэрчлэн орон
нутгийн уул уурхайн үйлдвэрүүдэд тохиолдож байсан.
Осол, аваарын үед хэрхэн ажиллаж байсан зарим тохиолдлын талаар
дурьдахад, 1990 оны 12 дугаар сарн 17-ны өглөө 09 цаг 30 минутанд гэнэтийн
дуудлага /нурал/ ирж, манайх түргэн дохиогоор гараад очтол уулын нурал биш
хийн тэсрэлт болж, энэ үед олон хүн аваарт өртөж, аврах ангийн 5 сайхан залуу
хортой хий, муу агаарт хордон амь насаа алдсан аймшигт осол болсон юм.
Олон хүн ч хордлого авч, ажлын хүнд нөхцөлд сэлбэх хүч байхгүй болсноор
ЗСБНХУ-ын Кузбассын шууд харилцаатай байсан уул уурхайн аврах ангийн
32 аврагчийг урин ирүүлж, хамтарсан хүчээр ажиллаж, үлдсэн хүний цогцсыг
150 метр газарт нурал хөөж, 2 хоногийн дараа олж авсан билээ. Энэ үед бид
хичнээн их хүнд нөхцөлд ажиллаж, талийгаач нөхдийнхөө араас гашуудан гүнээ
харамсаж байснаа одоо ч мартаж чадахгүй явдаг.
250
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Уул уурхайн аврагчид аюулыг сөрөн ажиллаж авралын үйлсийг үзүүлсэний
дээр Сэлэнгэ аймгийн Баян гол суманд уурхайд дарагдсан 5 хүнийг 30 гаруй
метрийн газрын гүний байнгын нуралтай газраас 4 хоног ухаж байж эсэн мэнд,
аварч байлаа. 2007 оны 07-р сарын 07-нд Налайхад ашиглалт явуулж байсан
хувийн уурхайд байгалийн гэнэтийн аюул болж, аадар бороо орж усны үер бууж,
уурхай усанд авагдан улмаар нурал гарч, гарах боломжгүй болсон 8 хүнийг 12
цагийн дотор эсэн мэнд авч, аврал үзүүлсэн түүхэн гавьяагаараа аврагчид минь
бахархаж явдаг. Энэ мэтчилэн байгуулсан гавьяа үзүүлсэн авралаараа бид
байнга бахархаж байдаг.
Уул уурхайн аврагчид амь хамгаалах баг хэрэглэж, түүнийг эзэмших талаар
илүү мэргэшсэн, чадварлаг хариуцлагатай байхыг шаарддаг. Уул уурхайн
аврагч хүн бол уул уурхайн бүх төрлийн ажил мэргэжлийг хийж чаддаг, зохих
мэдлэгтэй, аль ч нөхцөлд ажиллах боломжтой, бэлтгэлтэй мэргэшсэн хүн байх
ёстой байсан юм.
Үнэхээр дадлага, сургууль заримдаа дутагдалтай байдаг нь янз бүрийн аюул
аймшигт ослын үед илүү тод мэдрэгдэж байсан нь цаашид анхаарах сургамж
болдог байлаа. Миний бие инженер хүний хувьд цаг ямагт ажлын талбараа
шалгаж, уурхайд орж, гал, түймэр, аюул осол гарсан лав, мөргөцөг, ажлын
байраар орж, аврагч маань хүнд нөхцөлд байгаад байнга санаа зовж, тэднийхээ
аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж сэтгэл зүрхээ зориулж ирсэн.
Ямар ч гэсэн Уул уурхайн аврах албаны хамт олон Налайх болон бусад
уул уурхайн үйлдвэрийн уурхайчидтай хамтран олон удаагийн уурхайн гал,
нурал,даралт, хий, тоосны тэсрэлтийн аюулыг арилгаж, бие биеэ дэмжин жаргал,
зовлонгоо хуваалцаж, ямар ч үед хамт байсан түүхтэй билээ. Энэ утгаараа
аврагчид уурхайн хөгжил дэвшил, төлөвлөгөөт зорилтын биелэлтэнд муугаар
нөлөөлөх, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлж байсан. Уурхайн бүх ажлын
байр, малталт мөрөгцөгөөс хий тоос, агаарын хэмжилт авч, шинжилгээ хийж,
аюулгүй байлдыг хангахад байнга оролцож мэргэжлийн үйлчилгээ хийж ирсэн
түүхтэй.
Энхийн цагт хэр зэрэг их хөлс асгаруулж сургууль, дадлага хийж чадвал,
аюул ослын үед төдий чинээ бага хохирол хүлээдэг үнэнийг мартахгүй, байнгын
бэлтгэл сургууль хийж, уулын төрөл бүрийн ажлын мэргэжил эзэмшиж, ур
чадвараа дээшлүүлж байх нь бидний ариун үүрэг байсан бөгөөд, цаашид ч
гүйцэтгэх болно.
Хүнд, хатуу ширүүн бэрхшээлтэй ажил, санал зөвлөмж, шүүмж бүхэн оюун
ухаанд юм ойлгуулах, өөрийгөө дайчлах, өөртөө шаардлага тавих хатуу үүргийг
оногдуулдаг юм билээ!
Уурхайн гүнд, агааргүй, хязгаарагдмал хүнд нөхцөлд ослыг арилгах, аврах
даалгавар аваад л өөрийгөө хамгаалах багаа шалгах, өмсөх, мөрөндөө хийх
үеэс л өөртөө хатуу хяналт шаардлага, үүрэг өгөх хэрэгтэй болдог.
Бид гүйцэтгэж байгаа үйл ажиллагаагаа бүрэн ухамсарлаж бусдын амь нас,
аюулгүй байдлыг хангах, нөхөддөө туслах, бусдыг аврах, аюулыг тодорхойлох,
251
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
улс эх орны өмч, байгалийн баялаг гэж ярьдаг байсан ашигт малтмал, нүүрс,
техник тоног төхөөрөмжийг аврах үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн.
Тэр үеийн ажлын наряд, үүрэг даалгавар, гүйцэтгэлд үнэхээр зарчимч хатуу
ханддаг байсныг одоо санахад бахархмаар байдаг.
Намайг анх ирэхээс нэг жилийн өмнө Уулын цэрэгжүүлсэн аврах ангийн
20 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд хамт олны дунд ажиллаж эхэлсэнээс хойш
өдгөө 70 жилийн ойгоо тэмдэглэн Уул уурхайн алба маань 2022 онд “АЛТАН
ГАДАС” одонтой болж, уурхайн аврагчдаас 4 гавьяат цолтон төрж, олон арван
хүмүүс төрийн дээд одон медиалаар шагнагдаад байна.
Агуу их туршлага, удирдах арга барилыг бүрэн эзэмшсэн энэ хүний ажлыг
надад шилжүүлж өгсөн нь үнэхээр том даалгавар, маш өндөр хариуцлага, хүнд
ачаа үүрүүлсэн явдал юм.
Сайн эцэг эх, сайн удирдагч, нөхөд, хамт олны хүчээр юуг ч хийж чадах,
ажиллаж болох итгэлийг би өөртөө олж авсан. Миний аав Сэтэвийн Цэдээ, ээж
Мижидийн Бадам, хань Чулуунцэцэг нарын сургамж, санал нь эх орныхоо ажлыг
нэр төртэй гүйцэтгэх, хамт олондоо үлгэр жишээ болж ажиллах урам зориг,
ухаарал хайрлан намайг зоригжуулсаар ирснийг дурьдахад таатай байна.
Бүх ачаа өөрийн нуруун дээр ирсэн учраас сэдэх, бодох, хийх, санаачлах,
бүтээх, удирдах, хөгжүүлэх асуудлууд ар араасаа хөвөрнө.
Уулын цэрэгжүүлсэн аврах ангийг бие даан удирдан ажиллаж, ЗСБНХУ-
ын Кемеровын аврах албатай холбоо тогтоон нийт 40 гаруй хүнийг дадлага
туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх ажлаар явуулж, ЗСБНХУ-ын 10
мэргэжилтэнг урин ирүүлж, хамтран ажласнаар тэдний арвин баялаг туршлагыг
үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглах боломжтой болсон.
Олон улсын уулын аврах албаны хурлыг 1985 онд хүлээн авч, Тэрэлж
амралтанд зохион байгуулж, хэдэн арван улсад болсон хуралд Монголоо
төлөөлөн оролцож, СЭВ (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудад санал оруулж, 1988
онд иж бүрэн барилга байгууламж бариулснаар Үндэсний уул уурхайн аврах
албаны суурь тавигдсан юм. Аврах алба маань энэ л байрандаа ажил үүргээ
явуулсаар 2011 онд Олон улсын Уул уурхайн аврах албаны гишүүн болж,
2012, 2014 онд Украйн, Польш улсад болсон Уул уурхайн Олон улсын VIII, lX
дүгээр тэмцээнүүдэд амжилттай оролцож, өөрийн оронд болон ОХУ-д болсон
Аврагчдын чадавхийг дээшлүүлэх уралдаан тэмцээн, уулзалтууд, зөвлөгөөнд
байнга амжилттай оролцож ирсэн.
ОХУ-ын аврах албаны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн жишгээр
эхлээд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын туршлагаар уулын аврах албаа хөгжүүлэн
үндэсний уулын аврах ангитай болж, хүнээс юм гуйхгүйгээр өөрсдөө үүргээ
гүйцэтгэж чадах эрмэлзлэлийг гол зорилго болгон тавьдаг байв.
Манай яамны үе үеийн удирдлагууд бидний үйл ажиллгааг байнга дэмжиж,
оновчтой шийдвэр гарган уулын аврах албаа жилээс жилд өргөжүүлэн
бэхжүүлсээр өдий зэрэгт хүргэснийг манай хамт олон мөнхөд дурсан явах болно.
Уулын аврах албаны түүхэн хөгжлийн 70 жилийн 50 шахам жилд нь энэ
252
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хамт олны дунд ажиллаж амьдран, бүтээл үйлс, авралын ажилд оролцсон
маань маш их хувь заяа гэж боддог.
2000 оноос эхлэн Монгол Улсад өөрчлөлтийн эрч далайц улам нэмэгдэж,
улс орны маань эдийн засгийн хөгжил, ард түмний амьдрал, аж ахуйд гарах
өөрчлөлт улам бүр мэдрэгдэж, уул уурхайн үйлдвэрлэлд хувиараа ашигт
малтмал олборлогчид хүч түрэн орж ирэх болсон.
Энэ үеэс эхлэн Уулын аврах албаны үйл ажиллагаа улам өргөжиж,
бүхий л ажид оролцон, ирсэн дуудлагаар үйлчилж, аливаа ослоос урьдчилан
сэргийлэх,аюул ослыг арилгах ажил үүргээ бүрэн гүйцэтгэж байсан.
Манай салбарын яам ч Уул уурхайн аврах албаны талаар байнгын
анхааралдаа авч аврагчдын тухай халамж тавих бусад ажиллагаанд үнэхээр
цаг үргэлж туслаж ирснийг дээр дурдсан.
1990-ээд оноос эхлэн чөлөөт байдал, ардчилал гэдэг нэрээр эмх
замбараагүй, удирдах удирдуулах зарчим алдагдаж, өгсөн үүрэг даалгаварын
биелэлт хангалтгүй, үнэхээр хэцүү үе тохиосон.
Ийм үед бүхнийг зохицуулан ажиллахад маш их ухаан, арга, эв дүй, мэдлэг
чадвар, авъяас хэрэгтэй болдог юм билээ.
Ширүүхэн шаардлага дарангуйлал болон харагдаж, их ачаалалттай
даалгавар өгвөл дарамталсан болж, хэл яриагаа ч хянахад хүрч, ажиллахад
хэцүүхэн л байсан юм.
Аливаа осол аваари гарсан газарт очиход олон янзаар хүлээн авч, хэл амаар
доромжлох, хурдан, түргэн ажиллах,хийхийг шаардах, аврагч нарыг ажиллахад
хүндрэл учруулах, биднээс болоод л энэ аюул осол аваарьд орчихсон юм шиг
нэг л гаж буруу зан, араншин ихээхэн гарч байсныг бид гэтлэн давсаар ирсэн.
Ийм нөхцөлд манай хамт олон үе үеийн аврагчид, залуус үнэхээр сэтгэлийн
тэнхээ, эр зориг, тэвчээр гарган нойр, хоолгүй,идэвх санаачилга,мэргэжлийн
ур чадвар гарган, зүтгэж олон хүний амь нас авран,олон тэрбум төгрөгийн эд
хөрөнгийг авран хамгаалж,хүмүүсийг эсэн мэнд авч байсныг бахархан тэмдэглэж
байна.
Манай үе үеийн аврагчид залуус үнэхээр юм сурах, сургамж авах, өгсөн
наряд үүргийг ёстой л чин үнэнчээр биелүүлж, газрын хэвлийг хамгаалах, хүний
төлөө, таны төлөө л гэдэг ариун сэтгэлээр хандаж ажилладаг нь олон зүйл дээр
харагддаг байсан нь түүхэнд мөнхрөн үлдэнэ.
Аврах үйл ажиллагааг гардан хийдэг хүмүүс маань, бүх бүрэлдэхүүн хамт
олон, ерөнхий инженер, салааны дарга, механик, тасгийн дарга,байлдагч
аврагч нар болон үе үеийн аврагчид бусад хүмүүсийн үйл ажиллагаа хэзээ ч
мартагдахгүй, түүхнээ үргэлж бичигдсээр байх болно.
Дээд сургуулийнхаа алтан босгыг даван гарч ирээд ажлынхаа анхны
гараагаа Салбарын яамны харъяа уулын цэрэгжүүлсэн аврах ангид 50
гаруй жил ганцхан энэ л албанд ажиллаж, мэргэжил нэгтэй хүмүүс, үе үеийн
аврагчид мэргэжилтнүүд, зөвлөхүүдээсээ их зүйл сурч, салбарын хэмжээнд уул
геологийн хүнд нөхцөлд, хорт хий тоос, усны цөмрөл, нурал, аливаа гэнэтийн
253
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
осол гарсан газарт ажиллаж, уурхайчдын амь насыг аврах, улсын үйлдвэрийн
тоног төхөөрөмж өмч хөрөнгийг авран хамгаалах, аюулаас урьдчилан сэргийлэх
ажлыг хийж, олон зуун хүний амь нас аварч, олон тэрбум төгрөгний хохирлыг
арилгаж, үйлдвэрийн хэвийн ажиллагааг ханган аюул ослыг удирдаж ирсэн.
Аварсан хүмүүс, аюулгүй болгосон үйлдвэрлэлийн ажил үйлс маань үргэлж
өөдрөг байсанд бахархаж явна.
Тухайн үед салбарын яамны шийдвэр ямар хөнгөн шуурхай, цаг үеийн
асуудлыг олж харж, хүн ард үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн
осолгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, улсын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд
маш чанга, нэгдсэн удирдлага зохион байгуулалттай байсныг одоо хүртэл
дурсан бахархдаг.
Нэг удирдлага, нэгдсэн бодлого, мэргэжлийн ур чадвар, ажлын зохион
байгуулалт нь ямар үр дүнтэйг цаг ямагт харуулдаг байсан.
Миний зохион байгуулж хийсэн ажлууд гэвэл салбарын хэмжээний
үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, уул
уурхайн аврах ангийг мэргэжлийн чиг удирдлагаар бүрэн хангах, аливаа цагт
бэлэн шуурхай, мэдлэг чадвартай ажиллах зорилтуудыг тавьсны дээр уламжилж
ирсэн өв уламжлалаа дээшлүүлж, уул уурхайн аврах ангийг материаллаг баазаар
хангах, техник тоног төхөөрөмжөөр сэлбэх, олон улсын түвшинд байлгах эрхэм
зорилгыг хэрэгжүүлж дээд түвшинд хүргэсэн явдал гэж үзэж байна.
Иймээс ч миний удирдсан уулын аврах албаны нэр хүнд яам, салбарын
түвшинд өндөр байдагт бахархдаг.
Уулын аврах анги нь уул уурхайн салбарын салшгүй нэг хэсэг бөгөөд ажил
амьдралын хүйн холбоотой. Манай аврах алба олон улсын уул уурхайн аврах
албаны өндөр хөгжилтэй орнуудын өндөр түвшинд хүрч ажиллах чадвар, орчин
үеийн техник хэрэгслийг бүрэн ашиглах чадвартай болсноороо бахархдаг.
Ажлын ямар нэгэн хүнд нөхцөл, бэрхшээл, аюултай үеэс няцах, шантрах
ямар ч үе байгаагүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг гэтлэн давах биеийн
бэлтгэл, чадвар, сэтгэлийн тэвчээр, зориг хатуужил, цаг ямагт бэлэн байснаар
би аврах ажлынхаа чиглэлээр ганцхан зорилготой, тогтвортой ажиллаж байсан
маань миний түүхэн бахархал гэж боддог. Намайг манай салбарынхан, хамтран
ажиллагсад Аврахын Жааяа гэж дууддаг болсон нь мэргэжлийн гавъяа, хамт
олноос надад хайрласан өндөр хүндэтгэл гэж сүслэж явдаг.
Цаашид хийх ажлын талаар: Уул уурхайн аврах албаны хөгжлийг
мэргэжлийн түвшинд авч явуулах, батлагдсан хууль тогтоомжийн дагуу
ажилуулах, ОУ-н аврах албаны гишүүнээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлэхэд
оролцож, уул уурхайн салбартаа газрын хэвлий, ашигт малтмалын тухай
хуулийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд сэтгэл санаа, оюун ухаанаа зориулж
ажиллана.
Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа цаашдаа үндсэн ордууд дээр
төвлөрөх төлөвийг харгалзан бэлтгэл ажлыг хангуулах, салбарын үйлдвэрийг
хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллагсдын эрүүл мэндийг хангах асуудлаар
254
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
саналаа нэмэрлэж ажиллана. Уул уурхайн аврах албыг мэргэжлийнх нь дагууд
энэ салбартаа байлгах асуудлаар хамтарч ажиллана.
Амьдралын түүхэн хугацаанд салбартаа ажиллахад сэтгэлд мөнхөрсөн
дурсамж, сэтгэлд шингэсэн үйл явдлуудаар дүүрэн байдаг. Олон жил нэгэн
яам,нэг албанд ажиллаж, ажил амьдралын бүхий л зүйлүүд тохиолдож
уурхайн гүн, хязгаарлагдмал орчин уул геологийн хүнд нөхцөлд мэргэжил нэгт
нөхдийнхөө хамтаар их бүтээл гавъяат үйлс хийж явсан үйл дурсамж хязгааргүй
их билээ.
Хамгийн гол нь хүмүүс орох боломжгүй болсон уурхай, үйлдвэр, газрын гүнд
ажиллан зогсох хэцүү үед аврал үзүүлэхээр аврагчид бид орж, тулгамдсан бүх
асуудлыг шийдэж, авралын тусламж үзүүлж, аюулыг сөрөн ажиллаж, буянтай
үйлсийг цаг алдалгүй хүргэж явснаа дурсаж явдаг.
Мэндчилгээ. Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан эх
орныхоо эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн үйлдвэрлэлд мэдлэг
боловсрол, оюун ухаанаа дайчлан, хөдөлмөр бүтээл, ажил үйлсээ зориулж
байсан мэргэжил нэгт уурхайчид, геологичид, инженер техникийн ажилтнууд,
үе үеийн ахмадууд уул уурхай аврагчид, залуу үеийнхэнд ажлын өндөр амжилт,
амьдралын сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Салбарын хууль эрх зүй, салбарын хөгжлийн талаарх таны бодол:
Монгол орны ирээдүйд уул уурхайн салбарын хөгжил нь асар их үүрэг гүйцэтгэж
байгаа бөгөөд цаашид ч энэхүү их үүргийг хэвээрээ байлгах учир газрын
хэвлий доор байгаа эрдэс баялагаа оновчтой, эрдэмтэн мэргэдийн судалгаа,
зөв боловсруулагдсан төслөөр сайн судалсаны үндсэн дээр, төрийн нарийн
бодлогоор аж ахуйн эргэлтэд оруулж, хойч үеийхэндээ өвлөн үлдээж ашиглах
шаардлагатай.
Залуу хойч үедээ хэлэх үг: Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн
мэргэд ахмад үеийнхний үгийг анхааралтай сонсож, зорилготой амьдарч,
зорьсондоо хүрэх чин эрмэлзэлтэй байх, ажил мэргэжлийг гололгүй ажиллах,
аливааг ажил амьдралын туршлага, дадлагад тулгуурлан хийж болдогч,
асуудлыг шийдвэрлэх, алсыг харахад мэдлэг боловсрол, мэргэжил өөрт чинь
дутагдана гэдгийг ямагт санаж байгаарай. Уул уурхайн салбарынхаа ирээдүйд
мэргэн ухаан, салбарынхаа эрх ашгийн төлөө бодож оролц. Газрын хэвлийгээ
эхийн хэвлий шиг хайрлаж, аюул эрсдэлгүй харьц.
Мэргэжил нэгт нөхөддөө хэлэх үг: Салбарын бүтэц өөрчлөнө гэдэг
нэрээр олон удаа бужигнуулж, мэргэжлийн боловсон хүчнүүдийн чадавхийг
үнэлэмжгүй болгож, инженерүүдийн оюун ухааныг алдагдуулахгүй байх талаар
хамтран ажиллах шаардлагатай байна.
Салбарынхаа хөгжил, чиг хандлагыг тодорхойлж, төрөөс явуулах бодлогыг
төвлөрүүлэн хэрэгжүүлэх мэргэжлийн тогтвортой байдлыг хангах талаар санаа
бодлоо цаг ямагт нэгтгэн ажиллах шаардлагатай.
255
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ХАДХҮҮГИЙН ЖАРГАЛСАЙХАН
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн
хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний
тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D),
профессор
Ургийн овог, нэр, төрсөн газар, гэр бүлийн байдал: Боржигон овогт
Хадхүүгийн Жаргалсайхан 1957 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн.
Ам бүл 5, эхнэр С.Энхцацрал ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд
ахлах багш, охин Ж.Ундрал ШУТИС-ийн Барилга-архитектурын сургуульд багш,
охин Ж.Цэнгэл “Эмчийн өргөө” клиник эмнэлэгт эмч, хүү Ж.Бадрал ХБНГУ-ын
Фрайбергийн Уул уурхайн Академийн Уул уурхайн дээд сургуульд суралцаж
байна.
Төгссөн сургууль: 1975 онд нийслэлийн 10 жилийн 28-р сургууль, 1980
онд МУИС-ийн Политехникийн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын
технологич мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 1980 оны 9-р сараас Налайхын Их уурхайд мастер,
инженерээр ажиллаж байгаад 1981 оны 7-р сарын 1-нээс ТЭХҮЭШЗТИ-ийн
(Өнөөгийн Уул уурхайн хүрээлэн) Уул уурхайн зураг төслийн товчоонд төслийн
инженер, 1982-1995 онд Уул уурхайн секторт Эрдэм шинжилгээний туслах
ажилтан, Эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
секторын эрхлэгч, 1995-2012 онд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2012-
2021онд захирал, 2021 оны 12-р сараас ЭШТА-аар ажиллаж байна.
Эрдмийн цол, зэрэг: ОХУ-ын Москвагийн Уул уурхайн дээд сургуульд
1992 онд "Налайхын орд газрын өөрөө шатах идэвхжилтэй нүүрсний бүлэг,
хэвгий давхаргыг далд аргаар аюул осолгүй олборлох технологи боловсруулах
судалгаа" сэдвээр доктор (Ph.D)-ын зэргийг хамгаалсан, 1998 онд Дэд
профессор, 2003 онд Монгол Улсын зөвлөх инженер, 2014 онд ШУТИС-ийн
"Хүндэт профессор" цолыг тус тус хүртсэн.
Мэргэжлээ дээшлүүлсэн байдал: ОХУ, Япон, БНХАУ, Энэтхэг, ХБНГУ,
АНУ, БНСУ, Канад зэрэг улсад хамтарсан судалгаа хийж, хурал, үзэсгэлэнд
оролцож, 1991 онд ЗХУ-д "Нүүрсний хэвгий давхаргыг үр ашигтай ашиглах",
1995 онд Япон улсад "Нүүрсийг иж бүрэн ашиглах", 2005 онд БНХАУ-д “Ашигт
малтмалын нөөц, нөөцийн тооцоо”, 2013 онд Япон улсад "Нүүрсний цэвэр
технологи" чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
256
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Гишүүнчлэл: ЕвроАзийн Уул уурхайн академийн жинхэнэ гишүүн,
академич, Монгол Улсын ШУА-ийн Техник, технологийн бага чуулганы гишүүн,
Монголын инженерийн ухааны үндэсний академийн жинхэнэ гишүүн, Монголын
Уул уурхайн академийн жинхэнэ гишүүн, академич, Уул уурхайн үндэсний
болон нүүрс ассоциаци, Ил уурхайн инженерүүдийн холбоо, Тэсэлгээчдийн
холбооны гишүүн.
Бичиж, туурвисан бүтээл: Ном, эрдэм шинжилгээ, сургалтын гарын
авлага 31, эрдэм шинжилгээний өгүүлэл 191-ийг бичиж хэвлүүлэн, эрдэм
шинжилгээний хуралд 86 илтгэл хэлэлцүүлэн, эрдэм шинжилгээний тайлан 67,
эрдэм шинжилгээний арга, аргачлал 41, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ
38, норм, норматив, стандарт 9, технологийн схем, технологийн карт, паспорт
12, уурхайн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл 120-ыг боловсруулж,
шинэ бүтээл, зохиогчийн эрх 4, оновчтой санал, бүтээгдэхүүний загвар 4-ийг
гарган эрхийн хамгаалалт хийж, “Эрдэс баялгийн олборлолт шинэ зуунд”
эрдэм шинжилгээний бичиг 23-ыг эмхтгэн хэвлүүлж, ном, сурах бичиг 11-
ийг редакторлан, 260 шахам ордын хөрсний чулуулгийн физик-механикийн
шинж чанарын судалгаа хийж, 93 ордын хайгуулын ажлын тайлан, ТЭЗҮ-д
шинжээчээр ажилласан.
Оролцсон томоохон төсөл: "Орон нутгийн нүүрсний 10 уурхайн техник,
технологийн шинэчлэлт" төслийг 2000 онд Япон Улсын буцалтгүй тусламжаар
хэрэгжүүлэн 10.0 сая долларын тоног төхөөрөмжийг уурхайнуудад нийлүүлсэн
нь аймгуудын нүүрсний хангамжинд зохих нөлөөг үзүүлсэн.
Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Шивээ-
Овоо, Багануурын нүүрсний уурхайг өргөтгөн шинэчлэх төслийг Япон улсын
мэргэжилтнүүд болон ТЭХЯ, Нүүрсний газар, Багануур, Шивээ-Овоогийн
уурхайн мэргэжилтнүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү төслийн
ажлууд нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улсын Засгийн газрын
90.0 гаруй сая долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжин хэрэгжиж, Шивээ-
Овоогийн уурхай жилд 2.0 сая тонн, Багануурын уурхай жилд 4.0 сая тонн
нүүрс олборлох хүчин чадалд хүрсэн ба үүний үр дүнд зах зээлийн хүндрэлтэй
нөхцөлийг амжилттай даван туулсан юм. Мөн 2007-2021 онд Овоот толгой,
Таван толгой, Шивээ-Овоо, Ухаа худаг, Нарийн сухайт, Бор толгой, Эрдэнэ цогт,
Айл баян, Хөшөөт, Цагаан толгой, Баруун наран зэрэг жилдээ 2.0-10.0 сая
тонн нүүрс олборлох уурхайнуудын ТЭЗҮ-ийг боловсруулах, АНУ-ын Мянганы
сорилтын сан, Япон Улсын JICA-гийн санхүүжилтээр "Улаанбаатар хотын
болон Морингийн давааны айл өрхүүдийн галлагааны горимын судалгаа,
Дэлхийн Банкны "Багануурын уурхайн ТЭЗҮ-ийн даалгавар боловсруулах",
Япон, Солонгос Улсын "Нүүрсний хуурай баяжуулалтын технологи", "Нүүрсийг
хагас коксжуулах технологи" зэрэг гадаад, дотоодын төслүүд болон аж ахуйн
нэгжүүдийн гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Шагнал, урамшуулал: Монгол Улсын VII, VIII таван жилийн гавшгайч,
Тэргүүний уурхайчин, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг,
Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдсан.
257
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Олон нийтийн сонгуульт ажил: Монголын уул уурхайн зураг төсөл
зохиогчдын холбооны тэргүүнээр 2010 оноос ажиллаж ирсэн.
Салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил: Өнөөдөр
уул уурхайн салбар нь Монгол Улсын төсвийн орлого, экспорт, аж үйлдвэрийн
бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлж байгаа тоон үзүүлэлтээс харахад
тус салбар нь үнэхээр хөгжсөн байгаа. Үүнээс ч илүү, түргэн хурдацтай хөгжих
боломж байсныг хэн ч үгүйсгэхгүй юм. Учир шалтгааныг бүгд мэдэх буй за.
Цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэх гарц, шийдэл нь эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх болон боловсруулах үйлдвэрүүдийг шинээр байгуулах асуудал юм.
Иймд шинээр үйлдвэр байгуулахдаа бүтээгдэхүүний стандарт, хэрэглэгчийн
шаардлагад анхаарч, худалдан авалтын гэрээ, хэлцэл хийж, учрах бүх эрсдлийг
урьдчилан тооцож байж эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй.
258
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БЯМБЫН ЖИГЖИД
(1990-1994 онд Түлш, эрчим хүчний
үйлдвэрийн сайд, 1994-1996 онд Эрчим
хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн
сайд, 2000-2004 онд Дэд бүтцийн сайдаар
ажиллаж байсан)
Бямбын Жигжид 1945 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.
1964 онд Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургууль, 1969 онд Зөвлөлт
Холбоот Улсын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг
Үйлдвэрийн дулааны инженерийн мэргэжлээр төгссөн.
1969-1972 онд Төвийн эрчим хүчний системд (ТЭХС) диспетчер
инженер, 1972-1975 онд ТЭХС-ийн техник ашиглалтын аюулгүйн техникийн
инженер, 1975-1982 онд Улаанбаатар Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий
инженер, 1982-1984 онд Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын
дарга, 1984-1990 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны орлогч сайд,
1990-1992 онд Эрчим хүчний яамны сайд, 1992-1994 онд Түлш, эрчим хүчний
яамны сайд, 1994-1996 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны сайд,
1996-2000 онд Нийтийн ахуйн үйлчилгээний газрын дарга, 2000-2004 онд Дэд
бүтцийн сайдаар тус тус ажиллаж байсан.
Тэрээр аж үйлдвэрийн суурь салбарыг зах зээлийн харилцаанд
шилжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх ажлыг эхлүүлж, түлш, эрчим
хүчний үйлдвэрүүдийн сэлбэг, тоног төхөөрөмжийг АНУ, ОХУ-аас нийлүүлж,
үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байв. Тухайлбал, өнгөт
металлын болон нүүрсний салбарыг тоног төхөөрөмж сэлбэг материалаар
хангах Шарынгол, Багануур, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн төсөл
(1992-1995), “Монголын Эрдсийн салбарын Засгийн газрын удирдлагын
бүтцийг сайжруулах төсөл (1991-1993), Монголын Нүүрсний салбарын мастер
төлөвлөгөө (1993-1995), Дарханы ДЦС-ын зуухны шинэчлэлтийн төсөл (1993-
1995), Эгийн голын УЦС-ын техник эдийн засгийн үндэслэл (1992-1995),
Улаанбаатарын ДЦС-4-ийн өргөтгөл (1992-1993), Улаанбаатарын ДЦС-3-
ын өргөтгөл (1992-1994), Эрчим хүчний ерөнхий төлөвлөгөө (1994-1995),
Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах төсөл (1992-1996) зэрэг төсөл,
хөтөлбөрийг санаачилж, нүүрсний үйлдвэрүүдийн хүч чадлыг нэмэгдүүлэх,
Багануур, Шивээ-Овоогийн уурхайн техник, технологийн шинэчлэлт, Нүүрсний
259
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
салбарын хөгжлийн урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг
ажлыг удирдан зохион байгуулж ажиллаж байв.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг боловсруулсан нь
улс орныг бүхэлд нь цахилгаанжуулах зорилтыг агуулсан зоригтой шийдэл болж,
эрчим хүчний хөгжлийн дэлхийн хандлага, Монгол Улсын эдийн засгийн болон
эрчим хүчний эх үүсвэр, олборлолт боловсруулалт, тээвэрлэлт хэрэглээний
цогцолбор талаасаа чухал бодлогын баримт бичиг болж хэрэгжсэн.
Монгол улсад түлш эрчим хүч уул уурхайн аж үйлдвэрийн хөгжүүлэхэд
оруулсан хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, уурхайн 100 жилийн ойн
өмнө МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол Алтан соёмбот медаль
Сүхбаатарын одон хүртээсэн байна.
260
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БАТСУУРИЙН ЛАЙХАНСҮРЭН
Монгол Улсын төрийн шагналт, Монгол
Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны
доктор, профессор
Профессор Б.Лайхансүрэн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул.
1972 онд ОХУ-ын Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийг “Хүдрийн
далд уурхайн ашиглалтын технологи инженер” мэргэжлээр улаан дипломтой
аспирантурт шууд суралцуулах тодорхойлолттой төгссөн. 1979 онд мөн
сургуулийн аспирантурыг 2.5 жилд дүүргэж дэд докторын, 2001 онд ШУА-ийн
ТТБЧ-ны дэргэдэх эрдмийн зөвлөлд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж,
2002 онд ШУТИС-ийн профессор, 2006 онд хүндэт профессор, 2007 онд Төрийн
шагнал, Шилдэг зохион бүтээгч, Ган үзэгтэн, 2008 онд Монгол Улсын Зөвлөх
инженер, 2022 онд Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн.
Б.Лайхансүрэн 1972 онд МУИС-ийн багшаар томилогдон ПДС-ийн Уул
уурхайн салбарыг үндэслэгчдийн нэг болж тасралтгүй сурган хүмүүжүүлэх
болон эрдэм судлалын ажил эрхлэн, 1983-1990 онуудад ПДС-ийн намын
хорооны нарийн бичгийн даргаар 4 удаа сонгогдон хот, районы тэргүүний
ажиллагаатай намын байгууллага болгосон, намын XIX их хурлын төлөөлөгч,
1990 оноос Уул уурхайн инженерийн сургуульд багш, эрдэмтэн нарийн бичгийн
дарга, судалгааны лабораторийн эрхлэгч, 2002 оноос ШУТИС-ийн профессорын
багийн удирдагч, зөвлөх, Тэсэлгээний технологийн төвийн захирал, Тэсэлгээний
инженерийн холбооны тэргүүн, Уул уурхайн шинжлэх ухаан судлалын төвийн
тэргүүн, Уул уурхайн сэтгүүлийн эрхлэгчээр тус тус ажиллаж ирсэн.
Түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж, Уул уурхайн салбарын “Тэргүүний
уурхайчин” цол (1987), “Залуу үеийг хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан” (1989),
“Ардын боловсролын тэргүүний ажилтан” (1989), Монгол Улсын Засгийн Газрын
хүндэт жуух бичиг(1994), “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” (1997), Алтан
гадас одон(1999), Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль(2001),
Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль(2001), Багшийн гавъяаны
одон (2007), Монгол Улсын Төрийн шагнал (2007), Монгол улсын шилдэг зохион
бүтээгч(2007), Соён гэгээрүүлэгч одон (2007), Монголын Сэтгүүлчдийн Холбооны
“Ган үзэгтэн” (2008), Атарын-50 жилийн ойн медаль (2009), Боловсролын
байгууллагын 90 жилийн ойн медаль (2011), Алтан өлзий одон (2013), Тусгаар
261
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
тогтнолын одон (2017),Монгол Улсын Гавьяат багш (2022) цолоор шагнагжээ.
Тэрчлэн Төрийн шагналт, Шилдэг зохион бүтээгч, Ган үзэгтэн зэрэг хүндтэй
шагналыг мөн хүртсэн байна.
Миний бие төрөлх сургуульдаа ажиллаж буй хагас зуун жилийн хугацаанд
багшлах ажлын зэрэгцээ, ШУТИС-ийн ба УУИС-ийн эрдмийн болон хамгаалуулах
зөвлөл, эрдмийн зэрэг, цол олгох зөвлөл, төгсөлтийн дараах сургалтын зөвлөл,
ШУА-ийн ТТБЧ-ны дэргэдэх шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах
зөвлөл, ТЭХҮЯ-ны ШУТ-ийн зөвлөл, УУЯ-ны мэргэжлийн зөвлөл гээд 20 гаруй
сонгуульт ба томилгоот олон нийтийн байгууллагын ажлыг тасралтгүй хийж
ирснээр хамт олныг удирдан зохион байгуулах туршлага хуримтлуулан итгэл
хүлээж, аливаа зүйлд бүтээлчээр нөлөөлөх чадвар эзэмшсэн удирдах ажилтан
болж, Монголын их дээд сургуулиудын багш нарын анх дугаар их хурал (1999),
ШУА-ийн үндэсний чуулган (2000), Монголын багш нарын анхдугаар зөвөлгөөн
(2007), Монголын шилдэг зохион бүтээгчдийн уулзалт (2007 он), Шинжлэх
ухааны ажилтны улсын зөвлөгөөн (2008 он), Уул уурхайн улсын нэгдсэн чуулга
уулзалт (2010 он) зэрэг олон арга хэмжээнд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон
нь ажил үйлсийн тод үнэлэмж.
Сүүлийн 25 жилд улс, яам, сургуулийн ШУТ-ийн шилдэг бүтээлийн
үзэсгэлэн, уралдаанд 12 удаа оролцож, тэргүүн ба шагналт байруудад
шалгаран, ТИС-ийн тэргүүний судлаач багш (1997), УУИС-ийн анхны манлай
судлаач эрдэмтэн (2009) болж, ШУТИС-ийн 97 профессорын багийн 2008-2010
оны үйл ажиллагааны үр дүнгийн рейтингийн үнэлгээгээр удирдсан “Ашигт
малтмалын бутлалт, боловсруулалтын баг” маань тэргүүн байранд шалгарсан
зэрэг нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын бодит үнэлгээ юм.
Сургалтын үйл ажиллагаа. Доктор (Sc.D) Б.Лайхансүрэн мэргэжлийн
ангиудад Чулуулгийн физик,
Чулуулгийн бутлалт, Далд уурхайн
технологи, Уурхайн агааржуулалт,
Тэсэлгээний онол, Судалгааны
ажлын семинар зэрэг 6 төрлийн
хичээл зааж, ном, сурах бичиг,
гарын авлага бичихийн зэрэгцээ,
сургалтын материаллаг баазыг
бэхжүүлэх ажлыг багшлах цаг
хугацааны турш санаачлан “Уулын
ажлын кабинет” (1973),
“Чулуулгийн бутлалтын
лаборатори” (1979), “Далд уурхайн кабинет” (1980), “Чулуулгийн физик
бутлалтын лаборатори” (1990), “Мон-Маг” компанитай хамтран “Үйлдвэрийн
тэсрэх бодис, тэсэлгээний лаборатори” (1993), “Асуудал судлах лаборатори”
(2003), “Тэсэлгээний технологийн кабинет” (2005), Тэсэлгээний технологийн
төвийн “Судалгаа шинжилгээний лаборатори” (2007) тус тус байгуулан УУЯ,
МХЕГ-тай хамтран 2006 оноос тэсэлгээний 3 шатны байнгын сургалтыг
262
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хариуцан 1300 гаруй мэргэжлийн ажиллагсад, инженерүүдийг бэлтгэж, гадаад,
дотоодын ахисан түвшний сургалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулахын зэрэгцээ, 1998 оноос “Уул уурхайн сэтгүүл”-ийг санаачлан
эрхэлж, нийт 60 дугаар гарган сургалт, судалгааны ажлаа үе үеийн шавь
нартайгаа хамтран хийж бүтээн туурвиж яваа сурган хүмүүжүүлэгч, судлаач
профессор юм.
Бүтээн туурвих үйлсэд. Профессор Б.Лайхансүрэн эрдмийн хөтөч
багшийн ажил эрхэлсэн үеэсээ
шавь нарынхаа оюуны гэгээрэлд
зориулан Уулын үйлдвэрийн
технологийн үндэс (1973)-ээс
эхлэн Чулуулгийн физик бутлалтын
практикум (2009), Тэсэлгээний
тооцооны арга зүй (2013) зэрэг
15 сургалтын гарын авлага, Ил
уурхайн тэсэлгээний ажил (1984),
Уулын үйлдвэрийн технологи
(1987), Далд уурхайн технологи,
зохион байгуулалт (1992) гэх мэт
10-аад сурах бичиг, лекцийн эмхтгэл хэвлүүлснээс Чулуулгийн физик, бутлалт
(2008), Хүдрийн далд уурхайн технологи, аэрологи (2009) зэрэг номнууд нь
ШУТИС-ийн үндсэн сурах бичгийн батламж авч үе үеийн мэргэжлийн сургалтанд
оюутны ширээний ном болсоор байна.
Эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ Ан цавархаг чулуулгийг тэсэлгээгээр
бутлах (1984) нэг сэдэвт бүтээлээс хойш Тэсэлгээний ажлын технологи,
параметрийн оновчлол (2000), Тэсэлгээний онол, арга зүй (2004), Тэсэлгээний
онол, практик (2010), Бутлалтын физик процесс (2016), Уул уурхайн судлал – I,
II, III (2015, 2016, 2017) цуврал бүтээл зэрэг 10 гаруй монограф, судалгааны
эмхтгэл хэвлүүлэн шавь нарынхаа эрдэм судлалын зам мөрийг гэрэлтүүлж,
Дьюгийн аравтын ангилал (2002), Уул уурхайн шинжлэх ухааны тухай харилцан
яриа (2008), Бүтээн байгуулах тэсэлгээ (2009), Танин мэдэхүйн нэвтэрхий толь
(2014) гэх 4 ном бие даан болон хамтран орчуулж хэвлүүлэн, Инженерийн
лавлах-V, VI, VIII ботиудыг эрдэмтэн багш нарынхаа хамт бүтээлцэн, өөрийн
болон хамт олныхоо ажил амьдралын хагас зуу шахам он жилүүдийн түүхэн
дурсамжийг өгүүлсэн Эрдэм дээдэлсэн зам (2007), Гэгээн учрал (2009),
Сэтгэлийн өргөл (2012), Билгүүн учрал (2012) баримтат зохиолын ном бичиж,
шинжлэх ухаан, танин мэдэхүйн Энергийн өвөрмөц хувирал (2013), Орчлон
дэлхийн орчил (2014) зэрэг 10 орчим гээд нийт 70 гаруй ном бүтээл туурвин
эрдэм оюуны хишгээ түмэн олондоо түгээсээр яваа нь эрдэмтэн багшийн
бүтээхүйн жаргал, оюуны цараа, номын өглөг юм.
Олон улсын хурал. Профессор Б.Лайхансүрэн тэсрэлтийн процессын
онол арга зүй, тэсэлгээний ажлын технологи, тэсрэх бодисын судалгааны
чиглэлээр: ОХУ-ын Москвагийн УУИС (1978), Украйны Геомеханикийн институт
263
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
(1979), Эрхүүгийн УТИС (1984), Германы Фрайбергийн Уул уурхайн академи
(1987), Чехословакийн Островагийн УУДС (1992), БНХАУ-ын Куньмин (1995),
Япон улсын Токио (1998), БНХАУ-ын Бээжин (2002), БНХАУ-ын Куньмин
(2007), Япон улсын Абико (2008), БНХАУ-ын Хиэймен (2011), Монгол улс
Улаанбаатар (2013), АНУ-ын Денвер (2014) хотноо зохиогдсон олон улсын
эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлж бүтээлүүд нь Орос, Герман,
Чех, Япон, БНСУ, БНХАУ-д хэвлэгдсэн ба БНСУ-ын DONG-A их сургуулийн
профессор Канг Дэү, профессор Сим Донсу, БНХАУ-ын Бээжингийн өнгөт
металлургийн эрдэм шинжилгээний институтийн захирал профессор Ванг
Ху Гуанг, ОХУ-ын Санкт-Петербургийн УУТИС-ийн профессор В.А.Боровиков
нарын зэрэг эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа нь олон улсын түвшинд
хэрхэн үнэлэгдэж буйг харуулна.
Эрдэм судлал. Доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн эх орондоо
инженерийн боловсон хүчин бэлтгэх болон шинжлэх ухаан үйлдвэрлэлийн
холбоог бэхжүүлэх үйлсэд өөрийн бүтээлч хөдөлмөрөө зориулан Эрдэнэт,
Шарынгол, Багануур, Шивээ-Овоо, Бор-Өндөр гээд ихэнх уурхай үйлдвэрийн
газруудад эрдмийн олон шавь нар, мэргэжил нэгт нөхдийнхөө хамт 40 гаруй
судалгаа, шинжилгээний ажил хийсний дүнд: Нүүрс, хүдрийн уурхайнуудын
массивын ан цавшил, хүдэр чулуулгийн бат бэхийн ба өрөмдлөгийн карт
зохиогдон хэрэгжиж, геологи структурын онцлогийг харгалзан тэсэлгээний
ажлын параметрийг оновчтой тодорхойлох 6 арга зүй боловсруулагдан, энгийн
ба эмульсийн тэсрэх бодисын өвөрмөц найрлага бүхий 5 нэр төрлийн
технологийг бий болгон, гадаад, дотоодын 13 шинэ бүтээлийн патент авч, онол-
туршилтын судалгааны 15 зохиогчийн эрхийн хамгаалалт хийгдэн сургалт,
үйлдвэр болон удирдан хамгаалуулсан 30 доктор, магистрын ажилд хэрэглэгдэн,
тэсрэх бодис бэлтгэх тоног төхөөрөмж зохион бүтээгдэн энэ бүхэн нь
үйлдвэрлэлд нэвтрэн онол практикийн ач холбогдолоо өгч жилд 1.5 млрд
төгрөгийн эдийн засгийн үр ашиг гарч, Уурхай, үйлдвэрийн газруудад тэсрэх
бодисын үйлдвэр, цех байгуулагдан ажиллаж, дотоодын хэрэгцээг хангах,
тэсэлгээний ажлыг оновчтой явуулах асуудал цогцоор шийдвэрлэгдэж ирсэн.
Бүтээл, туурвилын товчоон.
Ном, сурах бичиг, гарын авлага,
монограф, товхимол (75), шинэ
бүтээлийн патент, зохиогчийн эрх
(30), боловсруулсан улсын стандарт,
карт, зураг төсөл (17), эрдэм
шинжилгээ судалгааны өгүүлэл
(170), тэмдэглэлт үйл явдал, ойн
арга хэмжээний хурлын гол илтгэл
(33), эрхлэн гаргасан эмхтгэл, сэтгүүл,
редакторласан ном, товхимол (87),
судалгааны ажлын тайлан, төсөл, үнэлгээ, ТЭЗҮ (43) ,олон улсын хуралд
хэлэлцүүлсэн, хэвлэгдсэн илтгэл (12), удирдаж хамгаалуулсан техникийн
264
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ухааны доктор, магистр (30), техникийн ухааны докторын диссертацид бичсэн
шүүмж (24), удирдагч, зөвлөх, шинжээч хийсэн үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ (25),
тэмдэглэл, нийтлэл, дурсамж ярилцлага (44) зэрэг 580 гаруй бүтээл туурвисан
нь уул уурхайн боловсрол,шинжлэх ухаан,үйлдвэрлэлд оруулсан бүтээлч үйлс.
Шавь нарын минь амжилт бүтээлээс. Санан дурсах сэтгэлд үе үеийн шавь
нар минь үргэлж хамт байдаг. Эрдэм судлалын он жилүүдэд Уул уурхайн хүрээлэн,
Монголросцветмет нэгдэл, Эрдэнэт үйлдвэр, Шарынгол, Багануур, Шивээ-Овоо,
Багахангайн нүүрсний уурхай, Бор-Өндөр, Айрагийн уулын үйлдвэр, Геологийн
төв лаборатори зэрэг газруудтай хамтран нүүрс, хүдрийн уурхайн массивын
ан цавшил, тэслэгдэх, өрөмдөгдөх шинжийн судалгаа, өрөмдлөг тэсэлгээний
ажлын параметрийн оновчлол, энгийн ба эмульсийн тэсрэх бодис бэлтгэх техник
технологийн судалгаа зэрэг сэдвүүдээр 40 гаруй улсын төсөвт ба аж ахуйн гэрээт
ажлууд, 20 гаруй зураг төслийг доктор С.Мангал, профессор Л.Пүрэв, профессор
Б. Пүрэвтогтох, доктор Х. Жаргалсайхан, доктор Д.Нямдорж, доктор Ч.Дүүжий,
доктор Г.Тулга, доктор Ц.Очир, инженер Б.Батжаргал, У.Ёндон, О.Дагвадорж,
Д.Тэгшээ, Б.Баатарцогт, Д.Мандалсүрэн, П.Цогтбаатар, Ц.Цэндрагчаа,
С.Пүрэвдорж, Д.Дамбапэлжээ, М. Билгээ, И.Женисхан, Д.Сурмаажав, Д.Дамба,
Д.Түмэннасан, Х.Бааст, Ё.Чинбат, О.Ууганбаяр, Ч. Энхбат, Ч. Хишигбаатар,
Э.Дагвадорж, Б.Ариунболд, Ж.Баттөр, Т.Данзан, Б.Алдар, Д.Уужимсанаа нарын
зэрэг олон шавь нарынхаа хамт гүйцэтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь зохих үр
дүнгээ өгч байгаад баяртай явдаг.
Үйлдвэр худалдааны яам, Уул уурхайн яам, МХЕГ, УУХҮЯ, Уул уурхайн
инженерийн сургууль, Тэсэлгээний инженерийн холбоо хамтран зохион
байгуулж явуулсан тэсэлгээний 3 шатны сургалтаар 2005-2015 онд 1500 гаруй
тэсэлгээчин, тэсэлгээний мастер,тэсрэх материалтай харьцаж ажиллах ажилтан
сургаж, Багануурын уурхайд дадлага хийлгэн бэлтгэсэн нь УУИС-ийн захирал
Л.Пүрэв, МХЕГ-ын БОАЖГУУХГ-ын үе үеийн удирдлага Б.Саран, Н.Батбаяр,
Улсын байцаагч С.Болд, ҮХЯ, УУЯ-ны сайд, газрын дарга Б.Батхүү, Б.Нэргүй,
Ч.Цогтбаатар, мэргэжилтэн Т.Зууннаст, С.Ган-Очир, Б.Дашбал, мэргэжлийн
зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааны үр дүн байсанд үргэлж талархаж,
бидний анх санаачлан арван жилийн турш хэрэгжүүлсэн энэхүү сургалтыг
цаг үеийн түвшинд нийцүүлэн явуулахад байнгын анхаарал тавин ажиллаж буй
өнөөгийн УУХҮЯ-ны сайд Г.Ёндон, газрын дарга Б.Элбэгзаяа болон мэргэжилтэн
шавь Д.Дамба, Б.Дэлгэржаргал мэргэжил нэгт бусад нөхөдөө хүндэтгэн бахархаж
байдаг.
Бууриа зассан сургуульдаа таван арван жилийг угтаж үдэхдээ зорьсон
хүслийн маань тасралтгүй үргэлжилсэн нэгээхэн хэсэг нь залгамж үеэ бэлтгэх
хөдөлмөр байсныг тэмдэглэхэд урамтай байна. Сүүлийн жилүүдэд доктор Б.
Чинзориг, Б.Батболд, Ч. Хулганахүү нарыг багшаар бэлтгэн дадлагажуулж, доктор
Г.Ганбилэг, Ц.Ариунжаргал нарыг эрдмийн замд сонгон БНСУ-ын DONG-A их
сургууль, Москвагийн УУИС-ийн докторантурт нарийн мэргэшлээр суралцуулан
төгсгөж багшаар авч залгамж халаа бэлтгэгдэн, шавь нарын маань дундаас З.
265
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ганбаатар, Ж.Баатархүү, Л. Лхагвасүрэн, Д.Дамбапэлжээ, Н.Бадрах, Д.Дашзэвэг,
Ц.Туяа, Ц.Даваацэрэн, Г.Галбадрах, С.Батжаргал, Ж.Тулгаа, Г.Нарантуяа нарын
зэрэг Төрийн шагналт, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Гавъяат уурхайчин
цолтнууд төрж, ахмад төгсөгч Г.Тулга, Ч.Дүүжий, Ц.Очир, Л.Пүрэв, Б.Пүрэвтогтох,
Х.Жаргалсайхан, Б.Бат-Очир, Д.Цогбаатар, Д.Нямдорж, Р.Сундуй, Б.Чинзориг, Б.
Эрдэнэцэцэг, П.Ариунболор, Б.Орхонтуул, Г.Уранбайгаль, Я.Доржсүрэн нарын
зэрэг 20 гаруй инженерүүд эрдмийн зэрэг хамгаалж, Т.Гантөмөр, Ж.Батмөнх,
А.Тэмүүлэн, Г.Эрдэнэжаргал нар тэсрэх бодисын үйлдвэр байгуулан шинжлэх
ухаан үйлдвэрлэлд хамтран зүтгэж яваа нь багш ,шавь нарын хамтын хөдөлмөрийн
үр дүн хэмээн бахархдаг.
Төрөлх сургуулийнхаа түүхэн
жилд. ШУТИС-ийн 60 жилийн ойд
зориулан 6 боть бүтээх ажлын багт
2016 оноос ажиллахдаа “Гэгээн үйлс”
тавдугаар ботиор хойч үеийнхэндээ хагас
зуунд хамтдаа зүтгэсэн багш нарынхаа
замналыг хүргэсэндээ баяртай байдаг.
Ахмад шавь Г.Баясгалан академич
Д.Содномдорж нарын 6 профессор
нөхөдтэйгээ хамтран бүтээсэн “Танин
мэдэхүйн нэвтэрхий толь” (53 х.х)
ШУТИС-ийн 2016 оны орчуулгын шилдэг
бүтээлээр, 2019 онд 60 жилийн ойн
нэрэмжит нэг сэдэвт бүтээлийн уралдаанд “Тэсэлгээний онол, хэрэглээ” (39
х.х) монограф дэд байранд шалгарсан нь оюуны хөдөлмөрийн минь тод үнэлгээ
болов.
Эрдэм мэдлэгийг маань өвлөн суралцаж буй магистр оюутнууддаа ”Эрдэмд
зорих зам” судалгааны арга зүйн ном (2020, 26 х.х), ажил мэргэжлийн шавь
нартаа “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа” (2020,18 х.х), ”Тэсэлгээний
эрдэм”(2021,16 х.х) гарын авлага зориулан гаргаж оюуны бэлэг барьж,судалгаа
тооцооны шинэ арга зүй боловсруулан зохиогчийн эрх авч, шавь доктор
Д.Нямдорж бусад нөхдийн хамт шинэ бүтээлийн патент (2016), оновчтой санал
(2020) зэргийн эзэд болон үйлдвэрлэлд нэвтрүүлж буй нь хийж бүтээхүйн урам
баяр болсоор байна.
Буурлуудынхаа сургамжийг дээдлэн төрийн заасан замаар суралцаж
мэргэжил эзэмшин, даалгаж томилсон ажил бүхнийг чин сэтгэлээр биелүүлж,
эрдмийн хамт олонтойгоо хагас зууны түүхийг бүтээлцэн, итгэл найдварын
сонгуульт ажилд мэргэшин ПДС-ийн намын хорооны даргаар ажилласан найман
жилийн хугацаанд олон талт ажлаараа нийслэл, дүүрэг, их дээд сургуулиудын
хэмжээнд тэргүүний хамт олон болцгоож явсан үйлсээрээ бахархан, 2019
онд ШУТИС-ийн 60 жилийн ойгоор байгууллагынхаа дээд шагнал “Хүндэт
өргөмжлөл”, тэмдэг гардсан ажил амьдралын сайхан өдрүүд үргэлжилсээр
авай.
266
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ахмад болон үе үеийнхэнтэйгээ хамтдаа. Ажил амьдралын замд
өнөөдрөөр угтах цаг хугацааг гурван цагийн хэлхээнд ухаарах учиртай. Миний
эзэмшсэн мэргэжлээр надад нөлөөлсөн урам хүч өгсөн олон сайхан хүмүүсийг
дурсан санахад сайхан байдаг. Улс орныхоо төрийн барилцсан, анхны
ерөнхийлөгч, акад, доктор (Sc.D.) П.Очирбат, салбарынхаа тэргүүлэх эрдэмтэд,
буурал дрофессорууд Я.Гомбосүрэн, Ж.Цэвэгмид, С.Цэдэндорж, А.Хайдав,
А.Дамдинсүрэн, Ж.Бямба-Юу, Г.Дорж, Д.Дондов, Г.Бадамхатан бид түүхэн цаг
үеийнхээ алхаанд хүч нэгдэж, залуустаа сайн үйл бүхнээ өвлүүлэхээр зүтгэж,
ахмад үеийнхээ халааг авч яваа залгамж үеийн төлөөлөл проф. Ц.Нанзад, Л.Пүрэв,
Б.Пүрэвтогтох, Ц.Очир, Ц.Оюунцэцэг, Б.Алтантуяа, Ж.Алтанцэцэг, Д.Гэрэлт-
Од, К.Хавалболат, Б.Орхонтуул, Г.Сандагдорж, Б.Эрдэнэцэцэг, П.Ариунболор,
Б.Чинзориг, Б.Батболд нарын эрдэмтэд сургуулийнхаа залуу үеийн манлайлагчид
аа.
ШУТИС-ийн Уул уурхайн салбарыг үүсч байгуулагдахаас өнөөг хүртэл сэтгэл
оюунаараа байнга хамтдаа байж ажиллаж ирсэн, ахмад үеийнхэн П.Очирбат,
Д.Рэнчинханд, Т.Цэнд, Я.Гомбосүрэн, Д.Батжаргал, У.Мавлет, Ц.Цэдэндамба,
З.Төмөрбаатар, М.Дамдинсүрэн, Х.Бадамсүрэн, Г.Ёндон, Ч.Авдай, Д.Бадарч,
Б.Дамдинсүрэн, З.Ганбаатар, Н.Бямбадорж, С.Ганжаргал, Ж.Хишигт, Р.Сундуй,
Д.Өлзийсайхан, Ц.Батцэрэн, Ж.Жамъян, Д.Дондов, Д.Жаргалсайхан, П.Чимэд,
Д.Дамбапэлжээ, Н.Батаа, С.Жадамба, Л.Дамдинсүрэн, Ц.Жанчив, Д.Орги,
О.Шагдаржав, Х.Балсандорж, Л.Даваацэдэв, Т.Гантөмөр, Г.Алтангэрэл,
Б.Баасанжав, Т.Самбасанчир, Ч.Цогтбаатар, Б.Магванжав, Н.Батбаяр, С.Болд,
Б.Нэргүй, Т.Зууннаст, Б.Элбэгзаяа, Д.Дамба, Б.Дэлгэржаргал, Б.Дашбал,
Д.Энхбат, С.Ган-Очир, М.Мэндбаяр, Б.Алтсүх, Д.Эрдэнэтунгалаг, Ц.Золзаяа
нарын мэргэжил нэгтэй нөхөд, шавь нар маань бахархлын эзэд ээ.
Төрийн шагналт, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, шилдэг
зохион бүтээгч, ган үзэгтэн профессор Б.Лайхансүрэн намайг ШУТИС-ийн
УУИС-ийг үүсгэн байгуулагч, Монголын уул уурхайн инженерийн боловсрол,
тэсэлгээний шинжлэх ухааныг үндэслэн хөгжүүлэгчийн нэг, Уул уурхайн сэтгүүлийг
санаачлан эрхлэгч, Тэсэлгээний инженерийн холбоо, Уул уурхайн шинжлэх
ухааны судлалын төвийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн хамгийн өндөр рейтингт
профессорын багийн тэргүүлэх профессорын батламжит, тэсрэх бодисын
үйлдвэрлэл, тэсэлгээний ажлын технологийн чиглэлээр эдийн засгийн өндөр
үр ашиг өгч буй шинэ бүтээлүүдтэй шилдэг зохион бүтээгч, улс орны хэмжээнд
тэсэлгээний чиглэлээр мэргэшсэн тэсэлгээчин, мастер, инженер, судлаач нарын
мэргэжлийн дэг сургуулийг үндэслэгч, сургалт, эрдэм судлалын ажлын арвин их
туурвилтай салбарын тэргүүлэх эрдэмтэн, ган үзэгтэн сурган хүмүүжүүлэгчийн
өндөрлөгт хүргэж хийж бүтээхүйн тэмүүллээр жигүүрлэн явах урам хүчээр
тэтгэсэн төрөлх сургуулийнхаа үе үеийн удирдлагууд, номын садан хамт олон,
Геологи-Уул уурхайн салбарынхандаа түүхт 100 жилийн ойн чин сэтгэлийн
баяр хүргэн дээдэлж, билэг оюун төгөлдөр, бүтээлч үйлс арвин, билгүүн заяаг
бэлгэдье.
2022оны 9 дүгээр сарын 1-ний
билэгт сайн өдөр.
267
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
УАТХАНЫ МАВЛЕТ
(1939-2010)
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны
сайд, 1980-1987 он
Уатханы Мавлет 1939 онд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт төрсөн.
1952-1956 онд Аж үйлдвэрийн техникум төгсөж 1956-1959 онд экскаваторчин,
уурхайн тэсэлгээ, уул уурхайн мастераар ажиллаж байгаад 1959-1964 онд ЗХУ-
ын Ленинград хотод уул уурхайн инженер мэргэжилтэй болжээ. 1964-1966 онд
“Совмонголметалл” нийгэмлэгийн Бэрх, Дожирын уурхайд ерөнхий инженер,
1966-1969 онд Налайх, Бэрхийн уурхайд ерөнхий инженер, тасгийн эрхлэгчээр
ажиллаж байв.
У.Мавлет Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд нүүрсний байнгын
хорооны зөвлөх, Аж үйлдвэрийн яам, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн
яаманд хэлтсийн дарга, орлогч сайд зэрэг албан тушаалд 1980 он хүртэл
ажиллаж байгаад 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд
байжээ.
У.Мавлет Байгаль орчныг хамгаалах яамны анхны сайд, Засгийн газрын
Ашигт малтмалын нөөцийн сангийн захирал, референт зэрэг ажлуудыг хийж
байв.
Налайхын уурхайн ажлыг сайжруулж нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх
шаардлага тулгарсан хүнд үед яамны хэлтсийн дарга байсан У.Мавлетийг
Налайхын уурхайн даргаар, харин ерөнхий инженерээр түүнтэй нэг сургууль
төгссөн инженер Г.Амарыг томилох шийдвэрийг яамны сайд М.Пэлжээ гаргажээ.
Налайхын уурхайд ЗХУ-аас авчирсан ОМКТМ иж бүрэн механикжсан
цогцолборыг У.Мавлетийн удирдлага дор угсарч үйлдвэрлэлд нэвтрүүлэн урьд
нь 3-4 лаав (мэргэжлийн биш уншигчдад сонирхуулахад нүүрсний орд нь олон
сая жилийн өмнө ургаж байсан ой, ургамал аль нэг галав юүлэлтийн үед нэгэн
газар үе үеээр хуримтлагдан дарагдаж үүссэн гэж үздэг бөгөөд тэгж бий болсон
нүүрсний олон үе давхаргаас аль нэгийг нь ашиглахаар тэгш өнцөг хэлбэртэй
болгож бэлтгэсэн хэсгийг уурхайчид лаав гэж нэрлэж зааншжээ. Жишээлэхэд,
Налайхын уурхайд 1000 м урт, 100 м өргөнөөр бэлтгэн олборлодог байв.
268
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Лаав гэдэг нь герман, орос үгний гаралтай)-наас гаргадаг байсан нүүрсийг нэг
лаавнаас гаргадаг болж хүн хүчийг 4-5 дахин, материалын зардлыг 10 дахин
хэмнэж, хөдөлмөр хөнгөвчлөн бүтээмжийг дээшүүлж уурхайчдын аюулгүй
ажиллах нөхцлийг бүрдүүлсэн билээ. Ийнхүү Нийслэл хотыг түлш, цахилгаан
дулаанаар найдвартай ханган уурхайд шинэ техник технологи амжилттай
нэвтрүүлсэн Лувсанчоймбол, Орногвай баатар нарын хамт Төрийн шагнал
хүртсэн байна. Гэхдээ юуны өмнө Улаанбаатар хотыг өвлийн ид хүйтнээр
хөлдөөхгүйн тулд, улмаар улсын төлөвлөгөөг онд нь багтаан биелүүлэхээр
зүтгэж байснаас гүний уурхайн технологийн горим алдагдах, үндсэн малталт,
босоо амны хамгаалалтын бүс, целикэд халдах явдал ч гардаг байжээ.
У.Мавлет 1980 оны 6-р сарын 30-ны өдөр Геологи, уул уурхайн үйлдвэрийн
тус яамны сайдаар томилогдсоны маргааш ирсэн ЗХУ-ын Геологийн яамны
сайд Е.А.Козловский тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж тэдэнтэй хамт
Мөрөнгийн зураглалын экспедиц, Мардайн уран, Бор-Өндөрийн хайлуур
жонш, Хөвсгөлийн фосфорын ордуудтай танилцаж, ялангуяа Бүрэнхааны
фосфоритын бүлэг ордод хийх ирээдүйн геологи хайгуулын ажилтай газар
дээр нь танилцаж геологийн асуудал эрхэлсэн сайдын ажлын гараагаа
эхэлжээ. Сонирхолтой нь ахмад геологичид 1976-1980 онд Геологи уул уурхайн
үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан Ч.Хурцыг Зөвлөлтийн сайдыг
ирэх өдрийн өмнө яаран сайдын ажлаас нь чөлөөлөхөд Улаанбаатар хотын
Таван шар буюу Геологийн төв лаборатори, Геологийн фонд орчимд геологийн
байгууллага, ажиллагсадын орон сууцаа төвлөрүүлэх бодлого барьж тэр
хавьд Сүүний үйлдвэр бариулахгүй хэмээн газраа “харамлаж” аж үйлдвэрийн
асуудал эрхэлсэн Төв хорооны нарийн бичгийн дарга П.Дамдинтай зөрчилдөж
байсан нь нөлөөлсөн гэдэг .
У.Мавлетийг сайдаар ажилласан хугацаанд Монголын геологи уул, уурхайн
салбарын хөгжилд олон чухал өөрчлөлт өсөлт дэвшил гарсан байна.
Заамар, Бороо, Жанчивлан, Баянхонгор, Шарын голын алт, Эрдэнэт,
Цагаан суврагын зэсийн ордын зарим хэсэг, Бүрэн хаан, Хөвсгөлийн фосфорит,
Таван толгой, Тэвшийн говийн нүүрс, Хөтөл билүүтийн шохойн чулуу, Дорнодын
уран, Улаан, Салхитын холимог металл, Төмөртийн Овооны цайр, Бор-Өндөр,
Өргөний жонш, Балгасын Улаан нуур, Бор хөөврийн говийн газрын доорхи ус
зэрэг томоохон ордуудын хайгуулыг дуусгаж нөөцийг нь батлуулан ашиглалтад
бэлтгэжээ.
Энэ хугацаанд 1:200 000, 1:50 000 машстабын геологи-геофизикийн
зураглалын ажлыг эрчимтэй явуулж төрөл бүрийн ашигт малтмалын тархалтын
зүй тогтлын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, Геологи, хайгуулын
ажилд шинэ техник-технологи, дэвшилт арга аргачлал нэвтрүүлэх ажил өрнөн
өрөмдлөгийн ажлын бүтээмж нэмэгдэж лабораторийн шинжилгээний ажлын
чанар сайжирчээ.
Энэ их ажлыг хийж гүйцэтгэхэд гадаа гандаж хөдөө хөхөрч явсан
геологичид, уурхайчдаас гадна цөөхөн хэлтэс, хүнтэй, өндөр мэргэжилтэй,
ажлын их туршлагатай яамны ажилтнууд чармайж зүтгэсний хүчинд улсын
269
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
эрдэс баялгийн нөөцийн бүртгэл улам баяжсныг өнөөгийн уурхайчид өвлөн авч
олны хүртээл болгон эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Түүнийг Байгаль орчныг хамгаалахын анхны сайдаар ажиллаж байхад
Газрын хэвлийн тухай хууль гарчээ. Хөвсгөл нуураар газрын тос тээвэрлэхийг
зогсоосон гэдэг. Тэрээр насан өөд болтлоо геологи, уул уурхайн салбарынхаа
ирээдүйн төлөө санааширч байсан нэгэн билээ. У.Мавлет 2009 онд “Fact-
news.mn”сайтад тавигдсан, сэтгүүлч Б.Жавхланд өгсөн нэгэн ярилцлагадаа
“Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суваргын зэсийг яаж боловсруулах талаар
орон зай, байршлыг нь зөв тогтоох ёстой болов уу. Зэс хайлуулах үйлдвэр,
химийн бүтээгдэхүүн шаарддаг учраас Бүрэнханы фосфоритын орд газрыг
ашиглах шаардлага байгааг бодолцох учиртай. Ер нь ямар ч тохиолдолд зэс
хайлуулах үйлдвэр эн тэргүүнд тавигдаж бариулах ёстой... Монгол Улс ураны
батлагдсан нөөцөөрөө дэлхийд 13-т орж, болзошгүй нөөцөөрөө эхний 3-т орох
боломжтой болсон. 2021 он гэхэд өөрийн анхны атомын станцтай болно...
Атомын цахилгаан станц барих болзлыг Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс
нутгийн статустай, олон улсын атомын энергийн агентлагтай цөмийн зэвсэг
үл дэлгэрүүлэх тухай гэрээнд 2003 онд гарын үсэг зурснаар бүрэн хангасан
гэж ойлгож болно... Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон
болох цаг тун ойрхон байна. Тэнгэрээр нэрлэгдсэн энэ металл тэнгэрлэг заяат
Монголчууд бидэнд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Нэг ёсондоо уранаар
дамжин дэлхийн улс төрийн бодлогод томоохон байр суурь эзлэх хувь тавиланг
XXI зуунд бурхан бидэнд олгож Монгол орон минь эх хөгжлийн босгон дээр
ирээд байна... Монгол Улс төө ч газар үлдээхгүйгээр геологийн судалгаа
явуулах учиртай” гэжээ. У.Мавлет Монгол Улсын төрийн шагналтай, Техникийн
ухааны доктор хүн билээ. Тэрээр 2010 онд тэнгэрт хальжээ.
270
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЧИМИДДОРЖИЙН МАГСАР
/1954-2017/
Монгол Улсын Аж Үйлдвэрийн
Гавьяат ажилтан агсан
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чимиддоржийн Магсар нь
1954 онд Төв аймгийн Угтаал суманд төрж, 1975-1990 онд “Монголсовцветмет”
нэгдлийн харъяа Бэрхийн уурхайн гүний хэсэгт өрөмдөгч, өрмийн мастер,
өрөмдлөгийн бригадын дарга, 1990-2010 онд “Монголросцветмет” ХХК-ийн
харъяа “Заамар”-ын алтны үйлдвэрт жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа
амралтанд гарсан.
Ч.Магсар нь Монголросцветмет нэгдэлд олон жил үр бүтээлтэй, өндөр
амжилт гарган ажиллахын чацуу шинэ залуу ажилчдыг дагалдуулан сургаж
тэдэнд өөрийн мэдлэг, авъяас чадвар, дадлага туршлага, хүч хөдөлмөрөө
бүрэн зориулсан, шулуун шударга, нөр их хөдөлмөрч, хамт олондоо бодит
үлгэр дууриал үзүүлэн ажиллаж байсан.
Ч.Магсарын хөдөлмөр зүтгэл, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил
дэвшилд оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн
“Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, “V, VI, VII таван жилийн гавшгайч”, ОХУ-ын
“X, XI таван жилийн гавшгайч”, МХЗЭ-ийн Төв хорооны “Ажилчин залуу” алтан
медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт
медаль”, “Алтангадас одон”, 1986 онд Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан” цолоор тус тус шагнасан байна.
Мөн Ч.Магсар нь 1982 онд АИХ-ын депутат, МАХН-ын XIX Их хурлын
төлөөлөгч, МҮЭ-ийн XII их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцсон.
271
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БЯМБААГИЙН НАВААНДОВДОН
Техникийн шинжлэх ухааны
доктор (PhD)
Б.Наваандовдон нь 1954 онд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн.
1963-1973 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд
сургууль, 1973-1979 онд БНБАУ-ын Геологи, уул уурхайн дээд сургуулийг
төгсөж Уулын ашиглалтын инженер, технологич мэргэжил эзэмшиж баклаврын
зэрэгтэй болсон.
Мөн 1991-1994 онд ТЗУХ-ийн институт төгсөж Бизнесийн удирдлагын арга
зүйч, Менежер болсон. 2000-2003 онд ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын
Их сургуульд Техникийн шинжлэх ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.
1979-1986 онд МРЦМ нэгдлийн харьяа Дорноговь аймгийн Хар–Айрагийн
жоншны үйлдвэрт Уулын мастер, Хөдөлмөр хамгааллын инженер, Боловсон
хүчний асуудал эрхэлсэн даргын туслах, 1986-1994 он МРЦМ нэгдлийн харьяа
Дорноговь аймгийн Өргөний жоншны үйлдвэрт Уулын хэсгийн техникийн
удирдагч, Үйлдвэрийн дарга, 1994-2003 онд “Шижир Алт” ХХК-ийн Төв аймгийн
Заамарын алтны үйлдвэрийн Дарга, 2002-2004 онд МРЦМ нэгдэлд Зураг
төслийн хэлтсийн Дарга, 2004-2006 он МРЦМ нэгдлийн харьяа Зэрэгцээ алтны
үйлдвэрийн Дарга, 2006-2010 онд Монитон ХХК-ийн Захирал, 2010-2017 онд
Мондулаан трейд ХХК-ийн Ерөнхий инженер, Гадаад харилцаа хариуцсан
менежерээр тус тус ажилласан.
1988 онд МХЗЭ-ийн “Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль”, 1992 онд
“Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 1998 онд “Алтан гадас” одон, 2000 онд
Монгол Улсын Ерөнхий сайдаас “Хүүхдийн нөхөр- Буяны эзэн” өргөмжлөл, 2017
онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2018 онд МҮОХ-ны “Алтан од”
алдрын одонгоор тус тус шагнуулсан.
1979-2003 онд МРЦМ нэгдлийн харьяа жоншны болон алтны уурхайн
үйл ажиллагаануудыг амжилттай удирдан уурхай дагасан бүтээн байгуулалт,
сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэн суурин
босгох үйл хэрэгт манлайлан тус суурингуудын хүн амын хөгжилд үнэтэй хувь
нэмэр оруулан ажилласан.
272
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Ажилллах хугацаандаа ажиллах хүчний залгамж халаанд үргэлж анхаарч
олон зуун залуусыг Уул уурхай, техник, эдийн засгийн их дээд сургууль
коллежид, инженер техникийн ажилтнуудыг Удирдлагын хөгжлийн академид
суралцуулан төгсгөсөн.
Заамарын уулын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг амжилттай хариуцаж,
тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанартай
гүйцэтгэж, шилдэг хамт олныг бүрдүүлэн ажилласан. Энэ хугацаанд ажилчдын
нийгэм ахуйн асуудалд онцгой анхаарал тавьж ажилласнаар “Өгөөмөр” тосгон
байгуулагдаж, ажилчдын орон сууцны 26 барилга, 400 хүүхэд суралцах 8
жилийн сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг, 8 ортой эмнэлэг болон соёл
спорт, худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулсан нь одоо ч үйл ажиллагаагаа
явуулсаар байна.
Уурхайн үйл ажиллагааг удирдахаас гадна хүүхэд залуусын урлаг, спорт,
нийгмийн соён гэгээрлийн үйл хэрэгт онцгойлон ач холбогдол өгсөөр ирсэн
нь уурхайн тосгодын олон зуун хүүхэд залуусыг амжилтын гараанд хөтөлсөн.
Тухайлбал түүний байгуулсан үйлдвэрийн харьяа сургууль цэцэрлэг нь Төв
аймгийн тэргүүний сургууль, цэцэрлэгээр шалгарч байсан бөгөөд 2002 онд
боксын ОУХМ Эрдэнэбаярын санаачлагыг дэмжин “Шижир Алт” клубыг
байгуулсан нь улс, бүсийн чанартай тэмцээнүүдээс 400 гаруй медалийн эздийг
төрүүлсэн.
“Алт” хөтөлбөрийн чухал үед сар, улирал жилийн төлөвлөгөөгөө тогтмол
давуулан биелүүлж дээрх хугацаанд 10.190 тн алтыг (цэвэр жинд шилжүүлснээр)
Монгол улсын эрдэнэсийн санд тушааж 40.197 тэрбум төгрөгийн ашигтай
ажиллаж, 25.889 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Ажиллах хугацаандаа ОХУ-ын МГХИС-д “Шороон ордыг драгаар ангилан
ашиглах технологийн хэмжигдхүүнүүдийг тодорхойлох үндэслэл” сэдвээр
докторын зэрэг хамгаалж, судалгааныхаа ажлын дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэн
ажиллаж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн, тоног төхөөрөмжийн элэгдэл
хорогдлыг багасгасан.
2006 оноос нөхөн сэргээлтийн “Монитон” ХХК-г үүсгэн байгуулалцаж өөрийн
зохион патентжуулсан шинэ бүтээл “Шингэний цоргилтын хүчээр хөрсний
нөхөн сэргээлт хийх арга”-г үйлдвэрлэлд нэвтрүүлж нөхөн сэргээлтийн өөрийн
өртгийг 621₮/м3 хүртэл бууруулж, түлш ШТМ хэрэглэхгүйгээр техникийн нөхөн
сэргээлт хийх боломжтойг нотолж 200 сая гаруй шоо метр хөрс зөөвөрлөн, 300
гаруй га газрын нөхөн сэргээлтийг хийн хүлээлгэн өгсөн.
“Мондулаан трейд” ХХК-д ажиллаж байх үедээ “Их Дашир”-ын төслийн
хаалтын ажлыг зохион байгуулж, шинээр эхэлсэн “Бага Хайлааст”-ын төслийг
хугацаанд нь өндөр ашигтай хэрэгжүүлж дотоод овоолго ба нөхөн сэргээлтийн
ажлыг хослуулан хийх технологи нэвтрүүлснээр тус компани 2011 онд “Эко Элч-
2011” шагналаар, 2012 онд Төв аймгийн “Алтан гурвалжин” цомоор шагнуулж,
тухайн ажлаар 2013 онд улсын хэмжээний үзүүлэх сургалтыг Бага Хайлаастын
жишээн дээр хийсэн.
273
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ДОЛГОРЫН НАТАР
Монгол Улсын Зөвлөх ннженер
ЭЭЛЭЭ ХАЙРЛАСАН САЛБАР МИНЬ...
Би 1951 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1975 онд ОХУ-ын
Эрхүү хотын Техникийн их сургуулийг дүүргэж, 1975-1977 онд Сүхбаатар
аймгийн Бүрэнцогтын уулын үйлдвэрт диспетчер, уулын цехийн дарга, 1977-
1980 онд Хэнтий аймгийн Модотын цагаан тугалганы үйлдвэрт ерөнхий
инженер, 1980-1986 онд Геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн,
1986 онд Баян-Өлгий аймгийн Улаан-Уулын Гянт болдын үйлдвэрийн дарга,
1986-1988 онд Намын дээд сургуульд сонсогч, 1988-1991 онд Зөвлөлтийн
барилгын 3-р /СОТ-3/ трестэд Намын хорооны дарга, 1992 оноос Геологи,
Эрдэс баялгийн яам, Түлш эрчим хүчний яам, Дэд бүтцийн хөгжлийн яам,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт нүүрсний уурхайн хяналт хариуцсан
улсын ахлах байцаагч, 2008 оноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт
улсын ахлах байцаагчаар тус тус тасралтгүй ажилласан байна даа.
Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медалиуд, “Тэргүүний
уурхайчин”, “Улсын хяналтын тэргүүний ажилтан” болон “Төрийн хяналтын
тэргүүний ажилтан” цол, тэмдгүүд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас
одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, Уул уурхайн салбарын 80,
90 жил, Нүүрсний салбарын 80 жил, Нийслэлийн 370 жил, СХД-ийн 20 жил,
Мэргэжлийн хяналт байгуулагдсаны 10 жилийн ойн медалиудаар шагнагдсан.
Хамт ажиллаж байсан бүх хүмүүс, салбарынхаа нийт хамт олонд Монгол
улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний яруу алдарт 100 жилийн ойн
баярын мэндчилгээ дэвшүүлж, XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар
жилийн мэнд хүргэн, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Миний ажил амьдралын гараагаа одоогоос 47 жилийн өмнө Түлш, эрчим
хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд П.Очирбат /Монгол Улсын анхны
Ерөнхийлөгч/ гуайн шийдвэрээр яамны томилолт авч Сүхбаатар аймгийн
Бүрэнцогтын Вольфрамын үйлдвэрээс эхэлсэн. Тэнд бараг 3 жил ажиллаад
дараа нь Хэнтий аймгийн Модотын цагаан тугалганы үйлвэрийн ерөнхий
инженерээр томилогдож очсон. Ж.Индрээ, П.Санж, Б.Цэгмид, Б.Дэмчигсүрэн,
Ш.Цэдэндамбаа, Г.Ваанчиг нарын зэрэг том инженерүүдтэй нэг доор хамт
274
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажиллаж байсандаа бахархаж явдаг. Ордын нөөц хомсдон, уул геологийн
нөцөл сүрхий хүндэрсэн, хүдрийн агуулга нилээд буурсан үе таарч эдгээр
уурхайнуудын ашиглалтын сүүлийн он жилүүд байсан даа.
Бүрэнцогтын уулын үйлдвэрт ажиллаж байх үед нэг базаахгүй юм болсон
тухайгаа дурьдмаар санагдлаа:
Тэр үед би уулын цехийн дарга байсан. 1976 оны өвөл цагаан сар
болж байсан юмдаг. Нэг шөнө манай уурын зуухны галч "Даргаа уурын зуух
нисчихлээ" гэж утасдаад болдоггүй, гайхаад очтол үнэхээр уурын зуухны
байшин нурчихсан, бараг байхгүй болсон байв. Гэтэл хуучирч, муудсан уурын
зуухны тогооны илүүдэл уур гаргах зориулалт бүхий аваарын буцах клапан
гацаж, ажиллаагүйн улмаас тогоо нь дэлбэрч, дээрх таазаа цөмлөн байшингаа
нураагаад урд зүг рүү бараг 30 метр газарт хөөрч шидэгдсэн байсан. Ингээд
төдөлгүй хотоос хүмүүс ирж манай үйлдвэрийн хэд, хэдэн хүнд торгуулийн арга
хэмжээ авсан. Би 25 төгрөгөөр торгуулаад нэг салж билээ. Тэр ширүүн хүн
маань манай даралтат савны Г.Дорж байсан юм билээ. Сүүлд нь Доржтойгоо
яаманд багагүй хугацаанд хамт ажилласандаа. 1980 оноос салбарынхаа яаманд
ирж Д.Рэнчинханд гуай, Ш.Отгонбилэг, Б.Далай, Т.Оюунбилэг, Ж.Авирмэд,
Д.Амгалан, Х.Бадамсүрэн, Д.Ганбаатар, дараа нь Б.Магванжав, Д.Нямдорж,
Г.Жигжидсүрэн, Б.Бямбаа нартайгаа олон жил хамт ажилласандаа. Мэдлэг
боловсрол, туршлага нь цогцолсон, ачаа даах чадвартай, үнэ цэнэтэй хүмүүс.
2003 оноос Мэргэжлийн хяналтын Төв байгууллагад Г.Чимэддорж, Н.Лхагваа,
Ч.Энхбаяр, Я.Ариунзул, Д.Чилхаажав, С.Болд нарын зэрэг нөхөдтэйгөө нэг дор
ажилласан минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн. Дотно сайхан үерхэж,
нөхөрлөж, хамт ажиллаж явсан Ш.Цэдэндамбаа, Ш.Отгонбилэг, Ж.Авирмэд
нарыгаа хааяа дурсан сангалзаж байх юм.
Бүрэнцогтод Германуудтай, Модотын үйлдвэрт Чехийн нөхдүүдтэй мөр
зэрэгцэн хамт ажиллаж, ОХУ, Герман, Хятад улсуудад ажил төрлийн шугамаар
явж мэдлэг, мэргэжилээ ахиулж байлаа даа. Миний өнгөтэй, өөдтэй явах насан
туршийн амьдралын зам мөрийг чиглүүлж өгсөн хүн бол манай яамны орлогч
сайд байсан Д.Рэнчинханд гуай юм даа. Би тэр хүнд байнга ач санаж, талархаж
явдаг.
Одоо ингээд бодоход бага залуу насандаа би Ш.Цэдэндамбаа, Ж.Индрээ,
Д.Рэнчинханд гээд салбарын сор болсон инженерүүдийн удирдлага доор
ажиллаж байжээ. Их ч юм сурдаг юм билээ. Эд нарыгаа багшаа гэж хүндэтгэн
бодож одоо хүртэл бахархан дурсаж явдаг. Мөн түүнчлэн Геологи, уул уурхайн
салбарын үндсийг тавилцсан эх орон, ард түмэн, салбарынхаа төлөө хоёргүй
сэтгэлээр ажиллаж байсан Ч.Хурц, У.Мавлет, Б.Жигжид сайд нар маань байдаг.
Тэд ёстой чөмгөө дундартал явж байсан байх аа. Монгол төрийн жинхэнэ
сайдууд. Бурхан минь.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
275
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БЯМБАДАВААГИЙН НЭРГҮЙ
Уул уурхайн зөвлөх инженер
Монголын уул уурхайн салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж
байгаа үе үеийн уурхайчид, салбарын яам, агентлаг, хүрээлэн, судалгааны
байгууллага, их, дээд сургуульд хамт сурч, ажиллаж байсан Та бүхэндээ түүхт
100 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Би Архангай аймгаас гаралтай хүн. Улаанбаатар хотноо төрж, Нийслэлийн
14 дүгээр дунд сургууль, МУИС-ийн Геологи, уул уурхайн факультетийг Уул
уурхайн ашиглалтын технологи инженер, иж бүрэн механикжуулалт мэргэжлээр
төгссөн. Геологи, уул уурхайн яамнаас Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт томилогдож, засварчны туслахаар ажлын
гараагаа эхлүүлж байлаа. Үүнээс хойш уул уурхайн салбартаа 40 жил, үүний
29 жилийг төрийн албанд ажиллажээ. Энэ хугацаанд Техникийн ухааны
магистрийн зэрэг хамгаалж, Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн бөгөөд
Төрийн захиргааны Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэрэгтэй болсон.
Одоо би Монгол Улсын катодын зэсийн экспортын 80 гаруй хувийг
үйлдвэрлэдэг, Лондонгийн металлын биржийн Монголын хувийн хэвшлийн
анхны гишүүн, жишиг уурхай-үйлдвэр болсон Австрали, Канад, Чили улсуудын
тоног төхөөрөмж бүхий сүүлийн үеийн технологитой, таван естэй, А зэрэглэлийн
буюу цэвэр зэс үйлдвэрлэгч үндэсний “Ачит Ихт” ХХК-д чадварлаг мэргэжилтэн
залуустай хамтран ажиллаж байна.
Өмнөх нийгмийн үед сургууль төгссөн мэргэжилтэн үйлдвэрлэлд ажлын
гараагаа эхэлж, уурхайчны багаж бариад ээлжинд гарснаар уурхайн хамгийн
анхан шатны мэдлэгтэй болж, цаашид энэ салбарт ажиллах, амьдарлаа
холбох эхлэл тавигддаг байлаа. Миний хувьд Эрдэнэт Уулын баяжуулах
үйлдвэрт ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан баяжуулах
үйлдвэрт ажлын гараагаа эхлүүлсэн. Тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд
болон ахмад ажилтнууд шинэ залуу боловсон хүчинд халамж анхаарлаа
хандуулж, зааж сургаж байсан юм. Би багаасаа орос хүүхдүүдтэй тоглож, орос
цэргүүдтэй нүхтэй зоосон мөнгө, монгол маркаар хэр таарсан худалдаа хийж
өссөн, дунд сургуулийн 4 дүгээр ангиасаа орос хэл заалгасан болохоор хэлний
276
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
бэрхшээл бага байлаа. 1985 онд цэргийн албаа хааж ирээд, Улаанбаатар хотод
мэргэжлийн бус үйлдвэрт ажиллаж байгаад 1987 онд Геологи, уул уурхайн
үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд техникчээр ажиллах сайхан
боломж олдсон юм. Тэр үеийн яамны захиалгаар уурхай, үйлдвэрийн судалгаа,
тооцоог хийдэг ганц байгууллага болох инститиутийн ажилдаа үнэхээр дур
сонирхолтой байсан тул удалгүй 6 сарын дараа төслийн инженер болж, ажил
маань бүүр ч сонирхолтой болж байсан.
Нийслэлд цардмал зам өнөөгийнх шиг ийм гудамж, талбай бүрт хүрээгүй
нийт замын ихэнх хувийг сайжруулсан шороон зам эзэлж байсан үед Авто
замын Ерөнхий газрын захиалгаар замын хучилтын материалын түүхий эдийн
“Баян-Эрхэтийн битумжсан чулуулгийн ордыг түшиглүүлэн ил уурхай байгуулах
ТЭЗҮ”-ийг институтийн Зураг төслийн товчоонд байхдаа боловсруулсан нь
миний бие даан боловсруулсан анхны төсөл байлаа. Энэ төслийг дууссаны
дараа битумын үйлдвэрийг Налайх дүүргийг түшиглүүлэн барьж, импортын
битумыг орлуулахаар төлөвлөж байсан юм. Битумын төсөл боловсруулж байхад
манай улсад ийм төрлийн ашигт малтмал олборлож үзээгүй, олборлолтод ямар
төрлийн өрмийн машин, эксковатор зэрэг уурхайн техник ашиглах, тэсэлгээг
хэрхэн хийх гээд зураг төслийн инженерийн шинэлэг шийдлийг шаардаж
байсан бөгөөд энэ талаар яамны мэргэжилтнүүд Казастанд очиж туршлага
судлаж байсан. Гэхдээ яг ажил хийж байгаа төслийн инженер энэ талаар
ямар ч мэдээлэл аваагүй юм. Зөвхөн Зөвлөлтийн технологийн норм стандарт,
сурах бичгийг ашиглаж билээ. Энэ үеийн уурхайн зураг төслийг хийхдээ тэнд
ажиллаж амьдрах, иргэдийн нийгмийн дэд бүтцийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг,
дэлгүүр, гуанз гээд бүгдийг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж хийдэг байсан тул
төсөлд уурхайн инженер, баяжуулагч инженер, геологич инженер, маркшейдр
инженерээс гадна цахилгаан, дулаан, сантехник, барилгын инженер, эдийн
засагчид оролцсон баг төсөл дээр ажилладаг байсан.
Геологи уул уурхайн яам, Түлш, эрчим хүчний яамд нэгдсэнээр яамдын
дэргэд ажиллаж байсан хоёр институт нэгдэж, 200 орчим хүнтэй Эрчим хүч,
уул уурхайн үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт болон
өргөжсөн бөгөөд Зураг төслийн товчоо гэхэд л төслийн шижигнэсэн 40 гаруй
инженер, эдийн засагчид багтсан том товчоо байгуулагдсан юм. Одоо санаж
байгаагаар Ерөнхий сайд Д.Содном ХБНГУ-д айлчилж, түүний үр дүнд Монголд
Германчууд хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, уул уурхайн үйлдвэрийн салбарт
гурван томоохон төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээс Герман Монголын
геологийн экспедици хайгуул хийж нөөц нь тодорхой болсон Бороогийн алтны
бүлэг ордыг ашиглах төсөл багтаж байсан юм. Манай товчооны инженерүүд
Бороогийн алтны бүлэг ордыг ашиглах урьдчилсан тооцоог үндсэн орд, шороон
орд, баяжуулах үйлдвэрийн хамт 9 ботиор, орос хэлээр боловсруулж, цаашид
үргэлжлүүлэн төсөл боловсруулахаар Монгол-Германы хамтарсан Ажлын хэсэг
байгуулагдаж, ажилдаа орсон юм. Миний бие дээрх 9 боть тооцооноос 2 боть
тооцоонд уурхайн төслийн үндсэн мэргэжилтнээр, өөр 3 боть тооцоонд хамтран
төсөл боловсруулагчаар орж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн удирдлагаар
277
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
боловсруулсан билээ. Энэ 9 боть тооцоо /одоогийнхоор бол ТЭЗҮ л байж/ бол
монгол уурхайчид, бусад мэргэжлийн инженерүүдтэйгээ хамтран боловсруулсан
анхны том төсөл байсан юм. Энэ төсөлд хамтран ажиллаж байсан инженер
Ч.Цогтбаатар /УУХҮЯ-ны Хэлтсийн дарга/, А.Алимаа /Америкад амьдарч
байгаад ирсэн/, Д.Хишигсүрэн /Зөвлөх инженер/, Р.Энхбуян /Зөвлөх инженер/,
Ч.Тэгшсайхан /төслийн ерөнхий инженер байсан, доктор Ph.D/ зэрэг олон
сайхан нөхөд минь уурхайн салбартаа одоо ч ажиллаж, залуучууддаа туршлагаа
хуваалцсаар л байна даа. Нийгмийн хөгжлийн өөрчлөлтийн улмаас энэ төслийг
манай Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй болж, гадаадын хөрөнгө оруулагч
компани хэрэгжүүлсэн билээ. Хэрэгжүүлэхэд бэлэн болчихсон анхны нөөцийн
тооцоогоор 43 орчим тн алт бүхий энэ төслийг Канадын Сентерра гоулд компани
хэрэгжүүлж 2016 оны эцэс гэхэд 56.7 тн алт олборлосон. Өмнөх нийгмийн үед
аливаа ашигт малтмалын нөөцийг хангалттай сайн судалж, баталгаатайгаар
тогтоохдоо 30 хүртэл хувийн хэлбэлзэлийг хасаж тооцдог байсан гэж би боддог.
Энэ нь батлагдсан нөөц ашиглалтын явцад дутахаас геологчид сэргийлж дарж
тооцдог байсан болов уу. Тухайлбал, Бороогийн алт, Тавантолгойн нүүрс бусад
ордуудын нөөц ч өссөн л байдаг.
Манай улс геологи, уул уурхайн салбарыг Зөвлөлт, Полш, Чехсловак,
Ардчилсан Герман, Болгар, Унгар зэрэг орнуудтай хамтран хөгжүүлэхээр
зорьж, эдгээр улс бүртээ тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлж байлаа.
Энэ хамтын ажиллагаа нь геологи, уул уурхайн салбарт тэдгээр орны уул
уурхайн хөгжлийг тээгч төслүүд болж, мэргэжилтнүүд уурхай, үйлдвэр дээрээ
өсч өндийх, туршлагажихад сайн нөлөөтэй байлаа. Миний бие 1990-2000 онд
салбарын зураг төсөл боловсруулах, цагаан тугалга олборлох чиглэлийн “Na-
ture” ХХК-д орлогч захирал, “NB” ХХК-д Захирал зэрэг ажлыг хийж байлаа.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт “Монголчехословак металл”
нэгдлийн хамтарсан Баян мод, Хужихааны цагаан тугалга, гянтболдын уурхай,
баяжуулах үйлдвэр ажиллаж байсан. Хужихааны үйлдвэрийг зах зээлийн эхний
шуурганд нураалгалгүй Ч.Тэгшсайхан дарга авч, цагаан тугалга үйлдвэрлэж
байлаа, харин хожим энэ үйлдвэр хэрхсэнийг сайн мэдэхгүй байна, ямартай
ч Зүүн Европын орнууд бас л зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэнтэй
холбоотойгоор олборлосон багахан хэмжээний цагаан тугалганы баяжмалаа
борлуулах асуудал нилээд хүнд байсан юм даг.
Хожим Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтнээр орж ажилласнаас
хойш ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын орлогч
дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Уул уурхайн яаманд салбарын газар,
хэлтсийн даргын удирдах ажил хийж, улмаар Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн Ажлын албанд ахлах референтээр ажиллаж, салбарын нэгэн үеийн
хөгжлөөс огтхон ч хөндий байсангүй ээ. Геологийн салбарт Улсын төсвийн
хөрөнгөөр жил бүр багагүй ажил хийдэг боловч, гүйцэтгэх ажлын цар хүрээ,
ажлын даалгавар нь зарцуулах санхүүжилтийн хэмжээнээс хэд дахин их
болчихсон, санхүүжилт нэмэгддэггүй нь геологчдын ажилд хүндрэл учруулж,
ажлын чанарт муугаар нөлөөлдөг байсан тэр үед надад Үндэсний хөгжил,
278
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
шинэтгэлийн хороонд геологи, уул уурхай, газрын тосны хөрөнгө оруулалт,
стратегийн бодлогыг хариуцан ажиллах боломж олдсон юм. Энэ боломжийг
ашиглаж Засгийн газарт Ч.Хашчулуун /доктор Ph.D/ даргатайгаа хамт бодит
байдлыг танилцуулж чадсанаар сүүлийн жилүүдэд олигтойхон нэмэгдүүлж
чадаагүй байсан Улсын төсвийн ажлын санхүүжилтийг 2010 онд анх удаа 4.6
тэрбум байсныг 9.1 тэрбум төгрөг болгож, хоёр дахин өсгөж чадсан билээ, энэ
үеэс хойш геологийн судалгааны ажлын санхүүжилт тогтмол нэмэгдсээр ирсэн,
үүндээ ч сэтгэл хангалуун байдаг даа.
Салбарын яаманд ажиллаж байхдаа хийсэн бас нэг сайхан, сэтгэлд өег
ажил бол алтны татварыг бууруулж, алт олборолтыг эрс өсгөж, Монголбанкны
алтны нөөцийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцсон явдал юм. Энэ тухайгаа
өмнө нь ч бичиж байсан, одоо ч бичихэд сайхан байна. Тэр үед алтны далд
худалдаа өргөжиж, хууль бусаар хилээр гаргах, татвараас зугтах зөрчил их
болсноор жилд 24 тн алт Монгол банкинд тушаадаг байснаа 5 тн хүртэл буураад
байсан үе юм. Алтны тушаалт буурахад нөлөөлсөн бас нэгэн зүйл бол татварын
эрх зүйн орчинд өөрчлөлт орж, “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан
татварын тухай” хууль хэрэгжиж эхэлсэн явдал байлаа. Алт үйлдвэрлэлийн
төлөвлөгөө 2012 он гэхэд 32.2 % болж огцом буурсан. Иймд Д.Ганхуяг сайдын
удирдлага доор тооцож судалсанаар алт олборлолтод ногдуулах татварыг
Монголбанкинд алт тушаасан тохиолдолд 4 дахин бууруулж, 2.5 хувьд хүргэх
тооцоог хийж,улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр
оруулж, шийдүүлж чадсан юм. Хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах
алтны хэмжээ өсөж 20 тн-д хүрч, банкин дахь алтны нөөц нэмэгдэж эхлэсэн.
Алтны татварын асуудал улс төрийн хүрээ, алт олборлогчдын дунд ихээхэн
анхаарал татсан асуудал байсан бөгөөд хуулийн төслийг Улсын Их Хурлын
нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийн өмнөх Лхагва гарагт ТВ 25 телевизээр
энэхүү татварын эсрэг саналтай байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,
Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, салбарын
тэргүүлэх мэргэжилтэн С.Авирмэд нартай шууд мэтгэлцэн хариулт өгсөн нь
маргааш өдрийн нэгдсэн чуулганаар санал хураахад их л эерэг нөлөө үзүүлж
чадсан, тэгээд л энэ хууль батлагдсан гэж боддог. Харин энэ төслийг дэмжиж
телевизийн ярилцлагад Д.Ганбат гишүүн оролцсон, өөрөөр хэлбэл хуулийн
нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн 5 хүн, дэмжсэн нэг хүнтэй мэтгэлцээн болсон
юм.
Ахмад үеийн халаа болж байгаа яам, агентлагийн залуучууддаа захих
цөөн үг байна. Уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж,
хувийн хэвшлийн компаниудын засаглал ч өндөр төвшинд гарч ирлээ. Эдийн
засагт өөр, өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Оюутолгой ХХК, МАК ХХК,
Энержи Ресурс ХХК, Ачит Ихт ХХК, Өсөх зоос ХХК гээд олон, олон уурхайн
компаниуд олборлолтоос боловсруулах үйлдвэрлэлд шилжиж, сүүлийн үеийн
технологийг засаглалын менежмент, бүтцийн хамт бий болгож, хүний нөөцийг
онцгой анхаарах болжээ. Тэд төсөв, хөрөнгө гаргаж, ажилтнуудыг мэргэжлийн
сургалтад хамруулахаас гадна, хүний нөөц, менежменетийн гадаад, дотоодын
279
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
өндөр чанартай сургалтад хамруулж, өмнөх зууны компаний бүтэц, зорилго,
үйлдвэрлэлийг шинэ зуунд шинэ шатанд гаргажээ. Ийм үед салбарын бодлогын
болон түүнийг хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтэн ажилтнуудын чадавхийг
сайжруулах тал дээр анхаарах нь их чухал санагдаж байна.
Бас нэгэн зүйлийг анзаарахад Засгийн газраас судалгаа хийж, салбарын үйл
ажиллагааг зохицуулж байгаа хууль, тогтоомжийн давхардал, хийдэл байгаа
талаар нийтэд мэдээлж байсан боловч энэ давхардал арилахгүй байсаар л байх
шиг байна. Тухайлбал, миний ажиллаж байгаа компанид гэхэд л хууль журмын
дагуу төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллагуудад
жилдээ 3-23 удаагийн давтамжтайгаар нийт 25 тайлан, төлөвлөгөө, мэдээ
гаргаж, үнэлгээ, аудит хийлгэж, гэрээ байгуулж үйл ажиллагаагаа дүгнүүлж,
ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ тоо 10-аар нэмэгдэхээр байна. Иймд
үйлдвэрлэл эрхлэгчид эдгээр олон тайлан мэдээ, ийм олон давтамжтайгаар
гаргадаг байдлыг болиулж, баялаг бүтээгчдийн бүтээлч цагаас хороохгүй
байхыг чухалчилмаар байна.
Мөн энэ онд уул уурхайн салбарын зураг төслийн институт байгуулагдсаны
63 жил болж байгаа бөгөөд миний бие уул уурхайн зураг төслийн ажилтай
өөрийн амьдарлаа холбосноос хойш 35 жил болж байна. Энэ хугацаанд
нийтдээ 50 гаруй зураг төсөл, тооцоо, судалгаанд төслийн инженер, зөвлөх,
шинжээчээр ажилласан байдаг. Энэ салбарт ажилласан туршлагаасаа анзаарч
харахад сүүлийн 30 жилд зураг төслийн ажлын чанар жил ирэх тусам муудсаар
ирсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн зураг төсөл
зохиогчдын холбоо /үүсгэн байгуулагч, холбооны гүйцэтгэх захирал, Техникийн
ухааны доктор /Ph.D/, аймгийн заан Б.Бат-Очир/ нь салбарын зураг төслийн
чанарыг сайжруулах талаар яам, агентлаг болон төслийн компаниудтай
хамтран багагүй ажил хийж байгаа нь ажиглагдаж, мэдрэгдэж байна. Энд
зөвхөн төсөл зохиогчид ажиллаад үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой тул яам,
агентлаг анхаараасай гэж бодогддог. Төслийн чанарын асуудлыг зөвхөн яриа
болгоод өнгөрөөлгүй, холбогдох дүрэм, журамд шаардлагатай өөрчлөлт
оруулж, сайжруулах боломжтой, нөгөө талаар төсөл гүйцэтгэгчид, зөвлөхүүд,
шинжээчдийн чадварыг сайжруулах, тэдгээрт зэрэг, цол олгоход анхаарч,
журмаа ч сайжруулах шаардлагатай юм.
Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн босгон дээр
эрдэмтэн багш, хамтран ажиллаж байсан, ажиллаж байгаа уурхайчин Та
нөхөддөө баярын мэндчилгээг дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе өө.
280
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
БЯМБААГИЙН НЯМТАЙШИР
Монгол Улсын Гавъяат уурхайчин
Номт овогт Бямбаагийн Нямтайшир 1955 оны 7-р сарын 24-ний өдөр Хэнтий
аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. 1963-1973 онд Улаанбаатар хотын 6 дугаар
арван жилийн дунд сургууль, 1974 онд ЗХУ-ын Ленинград хотын Политехникийн
дээд сургуульд орос хэлний бэлтгэл, 1974-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын
(хуучнаар) Уул уурхайн дээд сургуулийг маркшейдер инженер мэргэжлээр, ОХУ-
ын Санкт-Петербург хотын Уул уурхайн академийн магистр зэргээр төгч 2005
онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүндэт профессор цол авсан.
Тэрээр 1980-1984 онд НАХЯ-ны Улсыг Аюулаас хамгаалах газарт төлөөлөгч,
1984-1986 онд ШУТИС-д Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, 1986-1990 онд
Гадаадтай Эдийн засгийн талаар Харилцах Улсын хороонд мэргэжилтэн, 1990-
1993 онд “Одод” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, 1993 оноос өнөөг
хүртэл “Монголын Алт” (МАК) ХХК-д Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, Бодлогын
Зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.
Мөн 2015-онд Монгол улсын Засгийн Газрын Эдийн засгийн хорооны
гишүүн, 2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аж үйлдвэрийн бодлогын
асуудлаар орон тооны бус зөвлөх, 2015-2017 онд Монгол улсын Ерөнхий сайдын
Аж үйлдвэрийн бодлогын асуудлаар орон тооны бус зөвлөх, 2022 оноос Гадаад
Харилцааны сайдын орон тооны бус зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин
сайдаар ажиллаж байна.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж 1997 онд “Оны
шилдэг бизнесмен” цол, 1997 онд “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг, 1998
онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон, 2001 онд Ардын Хувьсгалын
80 жилийн ойн медаль, 2001 онд Дэлхийн чанарын байгууллагын “Алтан цом”,
2005 онд Монгол Улсын “Гавъяат уурхайчин”, 2006-2007 онд МҮХАҮТ-аас “Оны
шилдэг бизнес эрхлэгч” зэрэг шагналуудаар шагнасан байна.
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн түүх 1993 оноос эхлэлтэй. Монголын уул,
уурхайн салбарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар хэдэн
нөхдийнхөө хамт энэхүү компаниа байгуулж, бизнесийн анхны гараагаа эхлүүлж
байлаа. Энэ хугацаанд геологи хайгуул, уул уурхайн олборлолт, барилгын
281
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
материалын үйлдвэрлэл, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлал, банк
санхүү, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж,
өргөжин хөгжсөн байна. Өнөөдрийн байдлаар “Монголын Алт” (МАК) ХХК, охин
компаниудтайгаа нийлээд 2400 хүн, мөн хамаарал бүхий компаниудыг хамруулан
тооцвол нийт 4400 гаруй хүн ажиллаж байна.
Аливаа компанийн хувьд ур чадвартай боловсон хүчин юу юунаас илүү чухал
бөгөөд үнэт зүйл нь байдаг. Энэ ч утгаараа мэдлэг чадвартай ажиллах хүчин
бэлтгэх үүднээс бид АНУ, Шинэ Зеланд, Япон, ХБНГУ тэргүүтэй өндөр хөгжилтэй
улс орнуудад үйлдвэр, уурхайн ажилтнуудаа сурган мэргэжил дээшлүүлдэг.
Мөн дэлхийн жишигт хөл нийлүүлсэн, тэргүүлэх техник, технологи ашиглан
үйлдвэрлэлээ явуулж байна. Тухайлбал, 1995 онд “Монголын Алт” (МАК) ХХК
АНУ-ын Caterpillar корпорацын тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлд анх
удаа нэвтрүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байдаг. Үүнээс хойш бид
дэлхийд тэргүүлэх техник, тоног төхөөрөмжүүдийг олборлолт, үйлдвэрлэлийн
дамжлага бүртээ ашиглаж байна.
Компанийн хөгжлийн эхний 10 жилд Монгол улсын хөгжлийг түргэсгэх гол
салбаруудын нэг болох уул уурхайн салбарыг түшиглэн хөгжих боломжийг олж
харан алсын хараагаа тодорхойлсон. Удаах 10 жилд эх орныхоо байгалийн
баялгийг мэргэжлийн түвшинд судлан шинжилж, тодорхой нөөцийг эдийн
засгийн эргэлтэд оруулах замаар “Монгол улс-Үйлдвэрлэгч орон-Хөгжил”
гэсэн үндсэн зорилгыг өмнөө тавьж ажилласан.
Харин өдгөө уул уурхайн салбарт боловсруулах үе шатнаас эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж, олон тулгуурт эдийн засгийн
хөгжлийг эх орондоо цогцлоох бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Үүний
тулд дэлхийн шилдэг техник технологи бүхий “Хийт бетоны үйлдвэр”, “Цемент
-Шохойн үйлдвэр”, “Цонх, хаалганы үйлдвэр“, “Бетон хийцлэлийн үйлдвэр“
зэрэг үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, импортын хараат байдлыг бууруулан
ажиллаж байна.
Монгол Улс хөгжихийн тулд нэн тэргүүнд гурван салбарыг аль нэг гадны
улсаас хараат бус байдлаар хөгжүүлэх шаардлагатай гэж би үздэг. Нэн түрүүнд
эрчим хүчний салбарыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эрчим хүчнийхээ
хэрэглээг дотоодоосоо найдвартай хангаж, бүр цаашилбал, гадагшаа экспортлох
боломжийг эрж хайх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.
Нөгөөтэйгүүр нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдсан гол асуудал агаарын
бохирдлыг бууруулахын тулд уурын зуухыг цахилгаан халаагуураар солих зэрэг
үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үүнээс гадна, барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимжүүлж, дотоод
зах зээлээ хангах бүрэн боломж бидэнд бий. Үүнд манай компани хувь нэмрээ
оруулан жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, хуурай аргын
цемент боловсруулах технологи бүхий бүрэн автомат, өндөр чанарын Евро
стандартын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үндсэндээ барилгын
материалын үйлдвэрлэлийн хувьд ХБНГУ, Данийн робот бүхий лаборатори,
бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ мэтээр
282
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
үндэсний үйлдвэрлэгчид барилгын материалын нэг ч гэсэн бүтээгдэхүүнээр
дотоодын зах зээлийг хангаж, гадагш урсах валютын урсгалыг зогсоох боломж
бий.
Өөр нэг анхааралдаа авах хэрэгтэй асуудал бол улс орны хөгжлийн суурь
салбар гэгдэх ган, төмөрлөгийн үйлдвэрийг барих явдал юм. Үндсэндээ гадагш
урсаж буй мөнгөн урсгалыг зогсоосноор илүү олон боломж бидний өмнө гарч
ирнэ гэх санааг үүгээр илэрхийлэхийг хүсэж байна. Мөн малын гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүнийг боловсруулж, хоёр том хөршийн зах зээлд органик хүнсний
бүтээгдэхүүн экспортлох боломжтой.
Цаашид аливаа улс орноос хамааралтай байдлыг бууруулахын тулд хамгийн
шилдэг, шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс өөр замгүй.
Ингэж байж л энэ хамаарлыг бууруулж чадна. Бид цаашид баталгаатай, чанартай
Герман технологи нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа
өргөжүүлэхээр зорьж байгаа.
Мэдээж хэрэг бизнес эрхлэхэд олон асуудал тулгардаг. Тэдгээрийг даван
туулахын тулд баримталдаг гол зарчим маань бизнесийн итгэлцэлд суурилдаг.
Харилцагч, хэрэглэгчийнхээ итгэлийг олж авах нь аливаа бизнесийн эн тэргүүний
зорилт байх учиртай. Монголчууд гадныханд өнгөтэй өөдтэй баялаг бүхнээ барьж
очих шаардлагагүй, өөрсдөө босгож бүтээж, ажиллуулж, үр шимийг нь хүртэж
чаддаг юм байна гэсэн үндэсний бахархлыг бий болгох, ийм жишиг тогтоож, хойч
үеийнхэндээ үлгэр дуурайл болохыг бодитоор харуулахыг бид зорьсоор ирсэн.
Үнэхээр Монгол Улсаа хөгжүүлье, ард түмнээ ажлын байртай, цалин
орлоготой байлгая гэвэл бизнесийнхэнд бүү саад хий гэж хэлмээр байна. Манай
төр, засаг бизнесийнхэнтэйгээ зэрэгцээд бизнес хийх гээд байдаг нь улс орны
хөгжилд чөдөр тушаа болж байна. Тиймээс бизнесийг чөлөөтэй болгох, хийж
бүтээх урам зоригийг төр, засаг нь нээж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй
байгаа юм.
1990-ээд оны эхэн үед манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн
харилцаанд шилжиж, хүн бүр өмчтэй болох, хувиараа бизнес эрхлэх, гадаад,
дотоодод чөлөөтэй зорчих зэрэг өргөн боломжууд нээгдсэн. Энэхүү шилжилтийн
үед аж үйлдвэрийн салбарт цөөн хэдэн компани замналаа эхлүүлсний нэг
нь “Монголын Алт” (МАК) ХХК. Бизнесийн гарааны хувьд бүгд л халаасандаа
мөнгөгүй, өвлөгдөж, уламжлагдаж ирсэн хөрөнгөгүй, ижил гараанаас эхэлсэн
гэж болно. Хувийн бизнесийн тухай ойлголтгүй, нийтээрээ дөнгөж л шинээр хөл
тавьж байгаа нийгэмд ажлаа орхиод, шинэ мөр гаргана гэдэг амаргүй шийдвэр
байсан. Тухайн үед ямар л хийх ажил байна тэр бүрийг шантралгүй хийж, бодож,
сэтгэж, амралт, баяр гэлтгүй л ажиллаж ирсэн. Эдгээр он жилүүдэд гэр бүл болон
хамт олны маань уйгагүй, шударга хөдөлмөрийн үр шимийг одоо эргэн санахад
сайхан байна.
Товчхон дүгнэхэд, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн амжилтын гол үндэс
бол байнгын шинэ санаа, шинэ бизнесийн эрэл хайгуул, нөгөө талаар хамгийн
тэргүүний шилдэг технологи, нэгэн үйл хэргийн төлөө цул болж чаддаг чадварлаг
хамт олон гэж би итгэлтэй хэлнэ.
283
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ТОГООГИЙН ОРГОДОЛ
Ахмад баяжуулагч
Галба овгийн Тогоогийн Оргодол Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт
төрсөн.
1981 онд Дархан хотын Политехникумыг Уулын баяжуулалтын техникч,
1986 онд ЗХУ-ын Свердловскийн Уул уурхайн дээд сургууль (хуучин нэрээр)-
ийг Ашигт малтмалын баяжуулагч инженер мэргэжлээр тус тус төгссөн. Монгол
улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн докторант. Шагнал, урамшуулал: Тэргүүний
уурхайчин, Алтан гадас одон.
1986-1990 онд Багануурын нүүрсний уурхайн Технологийн дамжлагад
ээлжийн мастер, хэсгийн инженер, Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга,
1990-1994 онд ШУА, Уул уурхайн товчооны харьяа Эрдэс боловсруулалтын
технологийн шинжилгээний төвд эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэс
боловсруулалтын технологийн лабораторийн эрхлэгч, 1994-2000 онд Монголын
Алт (МАК) компанид Ерөнхий технологич, Монгол-Канадын хамтарсан Бумбат
ХХК-д Ерөнхий менежер, Дэд захирал, 2000-2021 онд Бороо Гоулд ХХК-д
Боловсруулах үйлдвэрийн дэд дарга, дарга, үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар
тус тус ажиллаж ирсэн ба одоо хувиараа уул уурхайн төслүүд, ТЭЗҮ-д зөвлөх
хийж байна. Мэргэжлийн олон нийтийн байгууллага болох Ашигт малтмал
баяжуулагчдийн холбоонд 2013-2018 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр
сонгогдон ажиллаж байв.
Би Дархан хотын Политехникум (Одоогийн ШУТИС-ийн Дархан-Уул аймаг
дах Технологийн сургууль)-д 1974 онд Баяжуулалтын техникч мэрэгжлээр элсэн
орж суралцаж миний амьдралд нэгэн цоо шинэ хуудас нээгдсэн билээ. Тэр
үед Монгол улсад Хэнтий аймагт Цэнхэрмандалын цагаан тугалга, Сүхбаатар
аймагт Бүрэнцогтын вольфрамын зэрэг цөөн тооны жижиг оврын баяжуулах
үйлдвэрүүд ажиллаж байсан бөгөөд эдгээр нь олны дунд төдийлөн танил
байгаагүй учир баяжуулалт гэдэг мэргэжлийг хүмүүс сайн ойлгодоггүй байв.
Жишээ нь Дорнод аймаг уулгүй тал нутаг учир, тэндхийг олон уултай болгох уу
гэж асуух хүн ч тааралдаж байж билээ. Харин энэ мэргэжил Эрдэнэтийн Уулын
баяжуулах комбинатыг барьж эхэлснээс хойш л Монголчуудад маш их танил
284
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
үг болсон юм. Би тэгэхэд дөнгөж 16 настай жижигхэн хүү анх тус техникумд
техникийн чиглэлийн мэргэжил эзэмших сонирхолдоо хөтлөгдөн баяжуулалтын
ангид элсэн орохдоо энэ мэргэжлийнхээ нарийн учрыг бас сайн ойлгоогүй л
ирж байв. Тэр үед мэдээлэл хомс, одоогийнх шиг интернет гэх зүйл байсангүй.
Бид баяжуулалтын 2 дахь элсэлт байсан тул ирсэн даруйдаа л анхны элсэлт
болох дээд курсийнхнээсээ манай мэргэжил ер нь яг юу хийдэг ажил вэ гэж
асуухад нэг байшинд тоног төхөөрөмж ажиллуулдаг болно гэхээс өөр тодорхой
хариулт үл хэлнэ. Бид нэг иймэрхүү маягаар Монгол Улсдаа тэр үедээ бараг
шинэ гэж хэлж болох мэргэжил эзэмших гараагаа эхэлж байлаа.
Би 2-р курс төгсөөд зуны ажилд явж ирээд хэсэг нөхдийн хамтаар Ардын
цэрэгт татагдаж 1976-1979 онуудад Эрдэнэтэд цэргийн алба хаав. Миний
алба хаасан анги Уулын баяжуулах үйлдвэрийн барилга байгууламж дээр
бүтээн байгуулалтын ажилд оролцож байлаа. Ингээд 3 жил цэргийн албаа
хааж дуусаад Дархан хотын Политехникумдаа эргэн ирж 1981 онд онц дүнтэй
төгсөн улмаар ЗХУ-ын Свердловскийн Уул уурхайн дээд сургуульд Ашигт
малтмалын баяжуулагч инженер мэргэжлээр элсэн орж суралцсан юм. ЗХУ-д
Уул уурхайн дээд сургуульд дэвшин суралцаж байх үед, урьд политехникумд
олж авсан суурь мэдлэг мэргэжлийн хувьд ч, хэлний талаар ч маш их хэрэг
болсон юм. Дарханы Политехникумд баяжуулалтын мэргэжлийн хичээлүүдийг
н.Базар, н.Далхаа багш нар заадаг байв. Тухайн үед Политехникумд ажиллаж
байсан багш нар маань маш өндөр боловсрол, мэдлэгтэй хүмүүс байлаа. Тэр
үеийн мэргэжлийн холбогдолтой бүх сурах бичиг орос хэл дээр байсан тул
мэргэжлийн ном зохиолыг гадаад эх хэл дээрээс ашиглах чадвар олгоход багш
нар маань их анхаарч өндөр шаардлага тавьдаг байв. Нэг гадаад хэл сурах
арга барилыг эзэмшснээр цаашид даяарчлал явагдаж байгаа орчин үеийн олон
улсын хэл болох англи болон хэрэв хүсвэл бусад хэлийг сурах судлахад хялбар
болохыг би өөрийнхөө туршлагаас хэлж байна.
Би хувьдаа уулын баяжуулалтын мэргэжил эзэмшсэнийгээ өөрийгөө их
зөв сонголт хийсэн аз завшаантай хүн гэж боддог. Би эзэмшсэн мэргэжлээрээ
одоо хүртэл үр бүтээлтэй ажиллаж хайлуур жоншны баяжмалын чанарыг
дээшлүүлэх төслийн технологийн судалгааны ажилд амжилттай оролцож,
алтны үндсэн ордын Бумбатын алтны үйлдвэрийг барьж байгуулах, Монгол
Улсад алтны хүдрийг боловсруулах гадаадын анхны томоохон хөрөнгө
оруулалтаар баригдсан Бороогийн алтны хүдрийг шууд уусгах, нуруулдан
уусгах хоёр үйлдвэрийн барилга угсралтын ажил, үйлдвэрийн лабораторийн
болон хагас үйлдвэрлэлийн туршилт, ТЭЗҮ-г боловсруулахад оролцож,
үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх, бүтээмжийг
нэмэгдүүлэх ажлыг амжилттай удирдан зохион байгуулахад гар бие оролцлоо.
Баяжуулалтын чиглэлээр Финлянд, АНУ, Канад, Австрали, ӨАБНУ зэрэг
улсад явж туршлага судалж мэргэжил дээшлүүлэн дэлхийн тэргүүний техник,
технологи, удирдлагын арга барил, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх,
хэрэгжүүлэх талаар нилээд зүйлийг хийгээд байгаа билээ. Би уул уурхайн
салбарт олон жил үр бүтээлтэй ажиллахдаа Канад, АНУ, Австрали улсад
285
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
дадлагаар олж авсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа улс орныхоо хөгжилд
нэмэр болох, залуу халаа үеийнхэндээ зааж сургах талаар идэвхитэй ажиллаж
байна.
1990 оноос Монгол Улс социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас
зах зээлийн эдийн засагт шилжих үйл ажиллагаа эхэлснээр уул уурхайн салбар
тэр дундаа алтны салбарт ихээхэн өөрчлөлт гарсан билээ. Гадаадын хөрөнгө
оруулалтаар тэргүүний техник, технологи, удирдлагын арга барил, шилдэг
туршлагуудыг нэвтрүүлэх, нутагшуулах ажил эрчимтэй явж үндэсний өндөр
мэргэшилтэй инженер-техникийн ажилтнуудын эгнээ улам өргөжиж байна.
Хэдийгээр зарим нэг алдаа дутагдалтай зүйлүүд байсан боловч эдийн засгийн
хөрөнгө оруулалттай зэрэгцэн ямар нэг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй
оюуны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ нь Монголын уул уурхайн
салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлж одоо манай мэргэжилтнүүд олон улсын
түвшинд ажиллах хэмжээнд хүрээд байна. Уул уурхайн салбарын цаашдын
хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух биш харин тэдний орж ирж
харилцан ашигтай ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний болон
гадаадын компаниудад үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжийг хууль
эрх зүйн хүрээнд олгож орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй үүсдэг хүндрэл,
бэрхшээлүүдийг арилгах явдал чухал ач холбогдолтой.
286
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ШАГДАРЫН ОТГОНБИЛЭГ
(1952-2001)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Шагдарын Отгонбилэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 1952
оны луу жил төржээ. Ш.Отгонбилэгийн аав нь ардын хувьсгалын анхны
партизануудын нэг бөгөөд хожмоо намын үүрийн анхны дарга, сумандаа
удирдах ажил хийж явсан Гэцэгжавын Шагдар хэмээх нутаг олондоо хүндтэй
нэгэн байжээ. Ш.Отгонбилэгийн ээж нь Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын
саальчин бүсгүй байв.
Тэр Дөрвөлжин сумын бага сургуулийг онц дүнтэй төгсөн,
аавтайгаа Улаанбаатар хотод ирж, 21 дүгээр сургуульд орж сурлага урлаг
спортоор онцгойрон, арван жилийн сургуулиа 1970 онд алтан медальтай
төгссөн байна. 1970-1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд
суралцаж, сургуулиа онц дүнтэй төгсчээ.
1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр
дүүргэсэн Дорноговь аймгийн харьяат Данзандаржаагийн Туяатай гэрлэжээ.
Ш.Отгонбилэгийнх хүү, охин 2-той, ууган хүү О.Содбилэг, удаах нь О.Одмаа
охин.
1989 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орны эдийн
засаг зах зээлд шилжин хямралд орсон үе байлаа. Эрдэнэтийг боловсон
хүчнээр хангах ажил 1976-1986 онд түүний гараар дамжин хэрэгжиж байсан юм.
Ш.Отгонбилэг 1996 оны 11 сарын 15-нд Технологийн сургуулийг нээж хэлсэн
үгэндээ: “Цаашид энэ сургууль сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ,
судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх ёстой” хэмээн
дурдсан байдаг. Тус сургуулийг 2001 онд “Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит
Технологийн сургууль” болгосон.
Монгол улсын эдийн засгийн харилцаа, бүтцийн тогтолцоонд 90-ээд
оноос концерн, корпораци гээд олон нэр томьёо нэвтэрч эхэлснээр Монголд
хамгийн түрүүнд “Эрдэнэт” концерн байгуулагджээ. Концерн байгуулах
санаачилгыг анх Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн удирдлага гаргаж,
БНМАУ-ын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор улс ардын аж ахуйн салбар
287
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
дундын цогцолборыг хөгжүүлж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг
хангах зорилгоор үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн
үйл ажиллагаа эрхлэх улсын “Эрдэнэт” концерн байгуулж бүрэлдэхүүнд нь
Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр
(толгой компани), Хөтөлийн цемент. шохойн комбинат, Зөвлөлтийн барилгын
“Медьмолибденстрой” удирдах газрын ашиглаж байсан Эрдэнэт хот дахь
барилгын үйлдвэрлэлийн бааз, иргэний байгууламжийг оруулахаар тогтоосон
байна. “Эрдэнэт” концерны ерөнхийлөгчөөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий
захирал Ш.Отгонбилэгийг томилжээ. Концерны үндсэн зорилтыг үйлдвэрлэлийг
хөгжүүлэх, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, аж ахуйг эрхлэн удирдах
шинэ арга барил эзэмших замаар концерн, түүний бүрэлдэхүүнд орсон аж
ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хэвийн жигд ажиллагааг
хангахад оршино гэж тодорхойлж байв.
Монгол Улсын Засгийн газар Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах
“Эрдэнэт” үйлдвэрийн 1994-2004 оны хөгжлийн концепцийн асуудлыг авч
хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухап”
05 дугаар тогтоол гаргажээ. Хөгжлийн концепцийг иж бүрэн хэрэгжүүлэх, олон
улсын туршлагыг үр дүнтэй ашиглахын тулд зураг төсөл, эрдэм шинжилгээ,
барилгын байгууллагуудыг өөртөө нэгтгэсэн концепцийг хэрэгжүүлэх
консорциумыг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Ерөнхий захирлын
тушаалаар Зохицуулах зөвлөл, копцепцийн тодорхой чиглэлээр ажлын хэсгүүд
байгуулжээ. Концепцийн хүрээнд уулын үйлдвэрлэлпйг өргөтгөх, шинэчлэхэд
зориулж ннйтдээ 14.431 мян.ам.долларыг зарцуулжээ. Ил уурхайд усанд
тэсвэртэй тэсрэх бодисын үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр тэсэлгээний ажлыг
үр дүн сайжрав. Түүнчлэн концепцийн хүрээнд авто засварын шинэ баазыг
1997 онд ашиглалтад оруулснаар хүчин чадал өндөртэй уулын үйлдвэрлэлийн
машин механизмын оношилгоо. үйлчилгээг шинэ шатанд гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий
захирал Ш.Отгонбилэгт 1996 онд "Монгол улсын Хөдөлмөрийн баатар" цол
олгосон байна.
2001 онд зудад нэрвэгдсэн малчдад туслахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад
Увс аймгийн Малчин сумын нутагт харамсалтайгаар осолдон нас баржээ.
288
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ЦЭВЭГДОРЖИЙН ОЧИР
Техникийн ухааны доктор (Ph.D),
дэд профессор
Цэвэгдоржийн Очир 1953 онд Хэнтийн аймгийн Дадал сумын нутаг
Цагаанчулуут гэдэг газар төрсөн. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхэдтэй.
Би 1976 онд Монгол Улсын Их сургуулийн харъяа Политехникийн дээд
сургуулийг “Ашигт малтмалын ашиглалтын технологи инженер” мэргэжлээр
төгсч, далд уурхайн багшаар 38 жил ажилласан. Энэ хугацаанд техникийн
ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1980 онд А.С.Пушкины нэрэмжит орос
хэлний институтэд 2 жил суралцаж орчуулагч мэргэжлээр төгссөн. 2000 онд
Бал чулуу компанийг үүсгэн байгуулж захиралаар нь ажиллаж байна. Эрдэм
шинжилгээний 35 өгүүллэг бичсэн, 2 шинэ бүтээл гаргаж патент авсан.
Техникийн ухааны доктор(Ph.D), дэд профессор, Монгол Улсын зөвлөх
инженер. Засгийн газрын жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан,
Тэргүүний уурхайчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монгол ардын хувьсгалын
80 жилийн ойн хүндэт медаль, уул уурхайн салбар үүсч хөгжсөний 85, 90 жилийн
ой, боловсролын салбарын 85 жилийн ойн медалиудаар тустус шагнагдаж
байсан.
Би өнгөрсөн хугацааны 40 гаруй жилд далд уурхайн болон мөн бусад
технологийн хичээлүүдийг зааж олон арван шавь нарыг төрүүлсэн. Эрдэм
шинжилгээ судалгааны олон ажил хийж дэд докторын зэрэг хамгаалсан. 1991
онд Уул уурхайн инженерийн сургуулийн дэргэд тэсэлгээчний мэргэжил олгох
курс санаачлан зохион байгуулан ажиллуулж эхэлсэн.
Салбарын хамт олондоо зориулан технологийн ном, судалгааны ажил,
сурах бичиг гарын авлага номуудыг гадаад хэлээс орчуулж олны хүртээл
болгосон, 17 жилд нь ашигт малтмал олборлох ТЭЗҮ боловсруулж, удирдан
оролцож байна. АМГ-ын ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 20-
иод төсөлд шинжээчийн дүгнэлт гаргасан. Уурхайнуудын хүсэлтээр мэргэжлийн
зөвөлгөө өгөх, мөн зөвлөхөөр ажилладаг, Монгол Улсын Зөвлөх инженер юм.
Миний хийсэн ажлуудаас нэр төрлөөр нь харуулбал, С.В.Потемкин зохиогчтой
“Шороон ордын ашиглалт” сурах бичгийг орос хэлнээс, Б.Ишмэнд, Ц.Очир
289
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Чулуулгийн бутлалын оновчлол” (Уурхай, Баяжуулалт, Байгаль орчин) сэдэвт
докторын десартацийг орос хэлнээс, “Ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн
зураг төсөл” гарын авлага номыг хятад хэлнээс орчуулан гаргаж эрдэмтэд
судлаач, зураг төслийн ажилтан, оюутан, баяжуулах үйлдвэр байгуулахыг
сонирхсон аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтэй нарын судалгааны ажилд зориулан
гаргасан болно. Мөн “Ураныг уулын цулд нь уусган олборлох цооногийн талбайн
технологи” нэртэй номыг хятад хэлнээс орчуулан гаргаж хэвлүүлсэн. “Хүдрийн
далд уурхайн технологи, процессуудын тооцоо” номыг хэвлүүлсэн.
Ажиллаж байх хугацаандаа сургуулийнхаа эрдэмтэн багш нарынхаа
хамт олон арван эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад оролцож байлаа.
Үүнээс заримыг дурдвал, Шарын голын нүүрсний уурхайн чулуулгийн физик-
механикийн шинж чанарын судалгаа, Хайлуур жонш олборлох технологийн
судалгаа (Бэрх, Бор-Өндөрийн уурхай), 1986 оны ШУА-ын мэдээ сэтгүүлд
“Исследования по выделению фтора в лабораторных условиях” судалгааны
ажлыг хийж хэвлүүлсэн, “Монголоросцветмет” нэгдлээс Бор-Өндөрийн уурхайд
дэлбэрсэн цооног цэнэглэгч “Бульба” төхөөрөмжийг хэрэглэж болох, эсэх
талаар дүгнэлт гаргуулах судалгааны ажил, Тэсрэлтийн цохилтын долгионыг
ашиглан бал чулууг хув болгон өөрчлөх арга боловсруулан түүнд хэрэглэх
техник хэрэгслийг зохион бүтээж патентаар батлуулсан. 1990 онд Налайхын
уурхайн дэлбэрэлтээс 20 хүн нас барж 200 хүн хордсон ослын шалтгааныг
тодорхойлох нийслэлийн прокурорын газрын мэргэжлийн шинжээчийн
бүрэлдэхүүнд оролцон ажилласан, энэ ажил 2 жил үргэлжилсэн, Эрдэнэтийн
уурхайд тэсэлгээний үед үүссэн тоос үүл болж, тэсрэлтийн төвөөс ямар зайд
тархаж байгааг, мөн Эрдэнэтийн хаягдлын аж ахуйн тоос ойр орчиндоо их
хэмжээгээр тархаж байгааг нь тодорхойлох судалгааны ажлууд хийсэн. Би
1988 онд “Хайлуур жоншны хүдрийг тэсэлгээгээр бутлах үеийн физик-химийн
өөрчлөлтүүд” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. 2003-2004 онд “Алтны
жижиг үндсэн ордуудыг оновчтой ашиглах технологи, ТЭЗҮ” нэртэй шинжлэх
ухаан технологийн төслийн тендерт шалгарч, Монгол Улсын захиалгаар, ҮХЯ-
тай гэрээ байгуулан ажилласан. Энэхүү эрдэм шинжилгээний ажлаар олборлох
болон баяжуулах технологийг боловсронгуй болгох судалгаа хийж, өндөр
үнэлгээтэйгээр тайланг хүлээлгэн өгсөн. 2006-2007 онд АМГТХЭГ, Швейцарийн
хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай”
төслийн хүрээнд “Hard Rock Gold-2” нэртэй эрдэм шинжилгээний төслийг
гүйцэтгэх тендерт шалгарсан. Энэ ажлаар бага нөөц бүхий алтны үндсэн
ордыг далд уурхайгаар олборлож, алт ялган авах үйл ажиллагааг орчин үеийн
шаардлагад нийцсэн технологиор, металл авалтын өндөр түвшинд гүйцэтгэх,
үйлдвэрлэлийн процесст хэрэглэгдэж буй химийн хорт бодисуудын нөлөөллийг
технологийн шат дамжлага, үйлдвэрлэлийн хаягдал, хүрээлэн буй орчны
хүрээнд хянах чадвар бүхий бичил уурхайн үлгэр жишээ загвар бий болгож,
зориулалтын лаборатори байгуулсан. 2008 оноос эхлэн тус лаборатори нь
Австрали- Монголын хамтарсан “Гүнбилэг” трейд ХХК-ийн хайгуул, олборлолтын
Харганын алтны үндсэн орд дээр байрлаж, судалгаа, шинжилгээний үйл
290
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ажиллагаа явуулсан. 2012 онд “Газрын ховор металлыг эрдэс түүхий эдээс гүн
боловсруулах өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж” сэдэвт
ТЭЗУрдьчилсан судалгаа боловсруулах ажлын Зөвлөхөөр ажилласан.
Салбарын удирдлага, мэржилтнүүд, ШУТИС, УУИС-ын хамт олон, багш нар,
шавь нар, хамтран ажиллаж байдаг аж ахуйн нэгж, компаниудын удирдлага,
мэргэжилтнүүддээ Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын
мэндийг хүргэе.
Ц.Очир миний бие 1976 онд МУИС-ийн харъяа ПДС-ийг “Уул уурхайн
ашиглалтын технологи инженер” мэргэжлээр төгсөн, сургуульдаа багшаар
ажилласнаас хойш өнөө 46 жил өнгөрчээ.
Шинэ залуу багшийг төлөвшүүлж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд
сургууль, хамт олон маань ихээхэн хүчин зүтгэл гаргадаг байсан нь миний
мэдлэг чадварын суурь болсон юм. Сургалтын хажуугаар шинжлэх ухааны
судалгаа, шинжилгээний ажлуудыг эрдэмтэн багшийн нарынхаа хамт олон жил
хийж, уул уурхайн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж явлаа. Эдгээр
ажил нь манай уурхайнуудын ашиглаж буй эрдэс баялгийн нөөцийг аль болох
өндөр чанар бүхий, хаягдалгүй, байгаль орчинд эерэг, үр өгөөжтэй олборлоход
чиглэсэн бөгөөд түүний үр дүнг өнөөдрийг хүртэл ашигласаар байна.
Би одоогийн ШУТИС, хуучнаар МУИС-ийн уул уурхайн инженерийн ангид
1971 онд элсэн орсон. Энэ анги энэ онд шинээр нээгдэж Монгол улсад уул
уурхайн үндэсний инженер бэлтгэх гараа эхлэж байсан үе юм.
Оюутан бид долоо хоногийн 6 өдөрт өглөө бүр 800 цагаас хичээлд орж
орой 1700 цаг хүртэл хичээллэдэг, дараа нь номын санд 2200 цагт хаах хүртэл
нь семинар болон бусад даалгавараа хийдэг, стипендийн (тэтгэлэг) мөнгөөрөө
өдөрт нэг удаа хооллодог, тэр үед 50 мөнгөний үнэтэй байсан гөөхий нэртэй
боовыг голчлон зооглож явлаа.
Одоогийн оюутнуудтай харьцуулахад бид бараг хоёр дахин олон хичээл
үзэж байсан байх юм. Багш нар маань Орос улсад сургууль төгссөн хатуу чанга
гэж жигтэйхэн, бараг цэг, таслал алдахад дүнг доошлуулчихдаг арай гэж л дүн
авдаг байсан. Нөгөө талаар тэр үед ном олддоггүй байсан учир багш нар маань
өөрсдийн ном, гарын авлагаа ашиглуулдаг, сурч мэдэхэд маш их тусалдаг,
сурахын төлөө зүтгэж байгаа оюутнуудыг дэмжчихдэг байв.
1972 оны намар Б.Ишмэнд багш надад сурагчийн зургийн дэвтрийн хавтсан
дээр гараар бичсэн нэг хуудас өгөөд энэ ажлыг хий гэв.
Энэ бичигт “Чулуулгийн дулаан дамжуулах шинж чанарыг тодорхойлох”
гэж гарчиглан туршилтыг яаж хийх, ямар багаж хэрэгсэл ашиглах талаарх
аргачлалыг орос хэлээр бичжээ.
Зөвлөмжийн дагуу би хичнээн хичээсэн ч туршилтыг явуулж чадаагүйдээ
харамссан ч чулуулгийн физикээс гадна урьд нь хичээлээр үзэж байсан хатуу
биеийн физик, химийн хичээлүүдээ улам гүнзгийрүүлэн уншиж, ойлгоогүй
зүйлээ ойлгочихсон байсандаа их баярлаж, бас ч үгүй чулуулгийн дулааныг
хэмждэг термометр байна уу гэж хэд хэдэн хүнээс сураглаж, их чухал ажил
291
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хийх гэж байгаагаа ярьж, хүмүүсийг гайхшруулж, шоолуулж байсан минь
сэтгэлд хадгалагдан үлджээ. Энэ бол миний урам зоригийг сэргээсэн эрдэм
шинжилгээний ажлын анхны алхам байсан юм.
Тухайн үед Уул уурхайн тэнхимийн багш нар Шарынголын нүүрсний
уурхайн чулуулгийн физик механикийн шинж чанарын судалгаа хийх томоохон
ажил эхлүүлж, ангийн найз Ч.Дүүжий бид хоёрыг эрдэм шинжилгээний туслах
ажилтнаар авч ажиллуулсан нь багш нараа дагаж онол практикийг хослуулан
эзэмших, хожмын эрдэм шинжилгээний ажлын маань үндэс суурь болж өгсөн
юм.
Манай улс металлургийн үйлдвэрт цэвэршүүлэгч болгон ашигладаг өндөр
агуулгатай хайлуур жоншийг ОХУ (хуучнаар ЗХУ)-д экспортлодог байлаа.
Экспортын бүтээгдэхүүний техникийн шаардлага нь 5-350 мм хэмжээтэй байх
ёстой ба 5 мм-ээс жижиг ширхэгтэй хайлуур жоншийг хямд үнээр борлуулдаг
байв. Ийм учраас 5 мм-ээс бага хэмжээтэй хайлуур жоншны эзлэх хувийг
хамгийн бага байлгахаар өрөмдлөг тэсэлгээний ажлыг удирдаж, эдийн засгийн
үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тавигдлаа.
Энэ ажлыг доктор Б.Ишмэнд багшийн удирдлага дор амжилттай хүлээлгэн
өгсөн бөгөөд судалгааны явцад уурхайн 5 мм-ийн хэмжээгээр шигших дамжлага
дээр 8 мм-ийн хэмжээтэй шигшүүр тавьсаныг олж тогтоосон юм. Энэ бол үнэтэй
худалдах ёстой хайлуур жоншны зарим хэсэг хямд үнээр худалдагдаж байгаа
муу аргыг илрүүлсэн явдал байв. Хэрэв хүмүүст үүнийг буруу ойлгуулбал
Монгол, Оросын найрамдалт харилцаанд сэв суулгасан хэрэгт холбогдох
зүйл байв. Энэ талаар тухайн үед ГУУҮЯамны уул уурхайн салбар хариуцсан
орлогч сайд Д.Ренчинхандад танилцуулахад тайлан хамгаалах хурал дээр
хэлэхийг зөвлөсөн юм. Ингээд ихэнх гишүүд нь оросын талаас бүрдсэн
техникийн зөвлөлийн хуралд бид орцгоолоо. Дээрх 8 мм-ийн шигшүүрийн
тухай яригдахад зөвлөлийн бүх гишүүд анхаарал төвлөрүүлсэн маш эгзэгтэй
мөч байсан санагддаг. Б.Ишмэнд багш гишүүдэд энэ бол судалгаа хэмжилтийн
үр дүн шүү, оросын талыг муулах гэсэн ямар нэгэн санаа биш, үйлдвэрийн
ашгийг нэмэгдүүлбэл оросын талын ч ашиг нэмэгдэнэ шүү дээ гэдгийг ойлгуулж
чадсан юм. Энэ хурал дээрээс би багшийнхаа жинхэнэ дипломатч чанарыг нь
олж харж билээ.
Энэ явдлын дараа биднийг Бэрхийн уурхай дээр очиход 8мм-ийн
шигшүүрийн оронд 5мм-ийн шигшүүр тавьсан байлаа.
Хайлуур жоншны олборлох технологийг судлах явцад бас нэгэн шинэлэг
зүйл болох 5мм-ээс жижиг ширхэгтэй хайлуур жоншны агуулга буурч байгаа
нь ажиглагдлаа. Энэ үзэгдлийг эрдэмтэн мэргэжилтнүүд хажуугийн чулуулаг
холилдож бохирдсонтой холбож тайлбарлаж байв.
Миний бодлоор хажуугийн чулуулагтай холилдоогүй нөхцөлд ч агуулга
буураад байх шиг. Энэ талаар би удаан бодож, олон ч ном үзлээ. Зарим
туршилтыг ч лабораторид хийлээ. Эцсийн дүнд хайлуур жоншийг тэсэлгээгээр
ч юм уу, зүгээр механикаар бутлахад ч физик-химийн процессууд дагалдаж,
292
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
хайлуур жоншны оронт тор задарч, фтор нь агаарт дэгдэж, агуулгыг бууруулж
байгаад би бат итгэлээ.
Агаарт ялгарч байгаа фторийг устай саванд тэсэлгээ хийх замаар усанд
шингээж барьж авсан минь судалгааны ажилд ихээхэн ахиц гаргасан бөгөөд
үүнээс үндэслэн бутлагдсан хүдэр ба анхдагч дээжинд химийн иж бүрэн
шинжилгээ хийлгэх, рентген-структурийн анализ хийх зэрэг өндөр үнэтэй
шинжилгээ хийлгэх зөвшөөрөл авсан юм.
Хайлуур жонш олборлох явцад фтор гэдэг онцгой хорт бодис ялгарч
байгаа судалгааны дүнг олон нийтэд хэлж, өгүүлэл бичиж болохгүй гэсэн
зааварчилгаа дээрээс ирлээ. Ямар учиртайг лавлахад “Хорт хийнээс
хамгаалах арга боловсруулагдаагүй. Тиймээс уурхайн ажилчид ажиллахаа
болино” гэсэн тайлбар өглөө. Ингээд доктор Б.Ишмэнд багш Шинжлэх ухааны
академийн ерөнхийлөгч, МУИС-ийн ректор академич Н.Содномтой уулзан,
Н.Содном багшийн зөвлөмжийн дагуу бид 1986 оны ШУА-ын мэдээ сэтгүүлд
“Исследования по выделению фтора в лабораторных условиях” нэртэйгээр
хэвлүүлж, монголчууд энэ санааг гаргасан шүү гэдгийг тэмдэглэж үлдээсэн юм.
Бид хайлуур жоншны баян хүдэрт судалгаа хийхийн зэрэгцээ Бор-
Өндөр, Хар айраг, Адаг, Хавтгай, Шувуут, Дэлгэрхаан зэрэг ядуу хүдэртэй
уурхайнуудад туршилтын ажил хийж, олон эрдэст хүдэр тэсэлгээний үйлчлэлд
өөр өөрөөр өртөж, тодорхой эрдсүүд нэг фракцид илүү өндөр агуулгатай болон
хуримтлагдаж байгааг тогтоосон билээ. Улмаар энэ үзэгдэл Эрдэнэтийн зэс
молибден, Цагаан давааны вольфрамын хүдрүүд дээр мөн төстэй байдлаар
явагдаж байгааг тодорхойлсон. Эдгээр ажлаар баяжуулах үйлдвэрийн хаягдалд
их хэмжээний ашигтай ба хортой бодисууд агуулагдаж байгааг тогтоосон юм.
Ийнхүү эрдэмтэн багш нарын удирдсан ажлууд нь ашигт малтмалын төрөл,
түүнд агуулагдагч эрдэс бодис, олборлолтын үеийн үйлдвэрлэлийн процесс,
ялангуяа өрөмдлөг тэсэлгээний ажил, баяжуулалтын технологи, таваарын
бүтээгдэхүүний чанар, тоос, хаягдал зэрэг үйлдвэрлэлийн дамжлага бүрт
хоорондоо нягт уялдаа холбоотой байгааг тогтоосоор байлаа.
Нэг удаа (1984 он шиг санагдана) “Монголоросцветмет” нэгдлээс Бор-
Өндөрийн уурхайд дэлбэрсэн цооног цэнэглэгч “Бульба” төхөөрөмжийг хэрэглэж
болох, эсэх талаар дүгнэлт гаргуулах судалгааны ажил ирсэн юм. Ж.Цэвэгмид
багш энэ ажилд намайг дагуулан явсан бөгөөд цэнэглэх үед цахилгаан цэнэг
үүсч улмаар тэсрэлт болж осол гардаг талаар тайлбарлаж хэлж өгсөн. Бид
Бор-Өндөрийн уурхайд очиж ашиглалтын блок дотор хэмжилт хийж цахилгаан
электровоз ойртох тутам цахилгаан цэнэг ихэсч байгааг тодорхойлж, уурхайн
дотоод тээвэрлэлт явагдаж байхад “Бульба” төхөөрөмжөөр цэнэглэж болохгүй
гэсэн дүгнэлт гаргаж өгч байсан. Одоо хүртэл уурхай “Бульба” төхөөрөмжийг
хэрэглэж осол авааргүй ажиллаж байгаа нь Ж.Цэвэгмид багшийн хийсэн
дүгнэлт, зөвлөмжийн тус хувь нэмэр гэж боддог.
1990 оны Налайхын уурхайн дэлбэрэлтээр 20 хүн нас барж, 200 хүн хордсон
ослын шалтгааныг тодорхойлох нийслэлийн прокурорын газрын мэргэжлийн
293
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
шинжээчийн бүрэлдэхүүнд багш намайг оруулж авч явсан билээ. Миний үүрэг
бол хэдий хэмжээний метан хий хаана тэсэрсэн бэ? Тэсрэлтийн голомт хаана
бэ? гэдэг асуултуудад хариулт өгөх ажил байв.
Улсын комисс нь тэсрэлтийн голомтыг малталтын аманд байсан пускателиас
үүссэн гэж үзсэн бөгөөд харин Налайхын уурхайн комисс нь малталтын дунд
орчим гэнэтийн нурал цохилт (горный удар) болсон гэж үзээд энэ хоёр комисс
санал нэгдэхгүй байсан юм.
Бидний судалж үзсэнээр энэ хоёр дүгнэлт хоёулаа байх боломжгүй байсан.
Ингээд бид голомт олох ажилд бараг хоёр жил зарцуулсан бөгөөд мэдлэг
туршлага шалгасан хүнд ажил байлаа. Малталтын мухар хэсэгт 140м орчим
газар бараг тэсрэлтэнд өртөөгүй байсан бөгөөд үүнийг бид тайлбарлаж чадахгүй
байсан. Нэг өдөр Ж.Цэвэгмид багш нэг ном барьж орж ирсэн бөгөөд тэр номонд
метаны дөл 70м орчим газар явж байгаад тэсрэлтэнд шилждэг тухай бичсэн
байв. Ингээд бид тэсрэлтэнд өртөөгүй 140м орчим газрын дунд хэсэгт метаны
дөл үүсч улмаар хоёр тийшээ 70м орчим газарт тархаж тэсрэлтэнд шилжжээ
гэсэн дүгнэлт хийцгээсэн юм.
Багш бас нэг ном олж ирсэн бөгөөд энэ номонд хэдий хэмжээний тэсрэлтийн
хүчинд хүний гар, хөлний яс хугардаг бэ? гэсэн эх орны дайны үеийн судалгааны
материал байсан юм. Эндээс би өөрийнхөө тооцсон метаны тэсрэлтийн хүчний
хэмжээг баталгаажуулж авч билээ.
Ийнхүү бид тэсрэлтийн голомт тодорхойлох ажлаа дуусгаж Улсын, Налайхын
комисс болон прокурорын газарт тайлбарлаж өгөхөд аль ч байгууллага нь
бидний дүгнэлтийг үгүйсгэлгүй хүлээж авсан билээ.
Аваарь осол гарахад нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол урт малталтыг
агааржуулахдаа сэнсүүдийг цуваа байрлуулж ажиллуулдаг бөгөөд энэ үед
агаарын рециркуляци (богино эргэлт) үүсч агааржуулах хугацаа уртасч байгааг
тооцсон тооцооны аргачлал дутмаг байгаагаас болсоныг олж тогтоосон.
Б.Ишмэнд багш нэг өдөр надаас “Далд аргаар олборлоход ил аргаар
олборлосноос бага тоос үүсэх үү?” гэж асуусан. “Яг адилхан, ил уурхайд их
хэмжээгээр тэсэлгээ хийгдэж, их тоос үүсч байгааг хүмүүс хардаг, далд уурхайд
харьцангуй бага хэмжээгээр тэсэлгээ хийгддэг ба тоос нь сэнсээр хөөгдөж
сорогдон гадагшилдаг тул хүнд бараг мэдэгддэггүй, нэг уурхайн нэг төрлийн
чулуулгийг бутлахад илд ч бай, далдад ч бай ялгаагүй ижилхэн хэмжээний
тэсрэх бодис шаардагдана. Эцсийн дүнд тухайн ордыг ашиглаж дуусахад яг
адилхан хэмжээний тоос ялгарсан байна” гэж хариуллаа. Тэгтэл багш “За явъя!
Зөвлөгөөн дээр очиж энэ үгээ хэл” гээд намайг авч явсан. Энэ үед Хөвсгөлийн
Бүрэнхааны фосфоритын ордыг далд аргаар олборловол хор хөнөөл багатай
гэсэн санаа гарч байсан бөгөөд энэ талаар эрдэмтэдийн зөвлөмжийг сонсохоор
ШУА-ын дэд ерөнхийлэгч, академич Ш.Цэгмид гуай зөвлөгөөн зохион байгуулсан
байлаа. Энэ зөвлөгөөнд химичид, ус, амьтан, ургамал, далай судлаачид зэрэг
томоохон эрдэмтэд цугларсан байв. Тэр үед би өмнө нь багшдаа хэлснээ дахин
хэлж билээ. Дараа нь багшаас фосфоритын асуудал юу болсныг асуухад,
294
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
“Ашиглалт хойшлогдсон” гэж билээ. Энэ бол миний хувьд багшийгаа дагаж, төр
засгийн шийдвэрт оролцсон анхны үйл явдал болсон юм.
Мөн Эрдэнэтийн уурхайд тэсэлгээний үед үүссэн тоос үүл болж, тэсрэлтийн
төвөөс 20 км хүртэл зайд тархаж байгааг тодорхойлсон билээ. Тархалтыг
тогтоохын тулд өвлийн цастай үед үүлийг дагаж цасан дээр бууж байгаа
ширхэгүүдийг хаман авч эрдсийн найрлагыг нь тодорхойлж, зэсийн агуулга
харьцангуй их байгааг тогтоож байсан. Түүнчлэн Эрдэнэтийн хаягдлын аж
ахуйн тоос ойр орчиндоо их хэмжээгээр тархаж байгааг нь тодорхойлсон.
Ийнхүү төрөл бүрийн судалгааны ажлын чиглэл нь уул уурхайн экологийн
асуудал уруу улам татан оруулсан байлаа.
Бид химийн элементүүдийн хүн, амьтан, ургамалд ямар нөлөө үзүүлдэг
талаар судалгааны материал цуглуулж байсан бөгөөд байх ёстой хэмжээнээсээ
ихэдсэн буюу багадсан нөхцөлд өвчин эмгэг үүсэх, зарим тохиолдолд ургамал,
амьтан устаж үгүй болсныг олж мэдэж байсан билээ.
Үнэхээр одоогийн нөхцөлд экологийн асуудал улам хүрээгээ тэлэн
өргөжин хөгжиж дэлхийн хөгжлийн чиг хандлага болж тогтвортой хөгжил гэдэг
ухагдахуунаар яригдах боллоо.
Тогтвортой хөгжлийн талаарх сүүлийн үеийн материалуудыг нэгтгэж
дүгнээд зөвхөн экологи, эдийн засаг, нийгэм гэсэн хүрээнд ярих биш бүр үүнийг
хэрэгжүүлэх ардчилсан төр засаг бүхэл бүтэн бүтэц-дөрөвдөгч хүчин зүйл байх
ёстой гэж уул уурхайн инженер, Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич,
доктор, профессор П.Очирбат “Тогтвортой хөгжил ба хэрэглээний экологи”
номондоо онцлон тэмдэглэсэн байдаг.
295
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ
Уулын инженер, Академич
Уул уурхайн 100 жилийн ойд зориулсан ном бүтээгчдийн зааврын дагуу
энэхүү дурсамжаа бичив.
Нэг. АНКЕТ ХЭЛБЭРИЙН МЭДЭЭЛЭЛ
Алаг адуун овогт Пунсалмаагийн Очирбат. Завхан аймгийн Түдэвтэй
сумын нутаг Бурхантын өвөлжөөнд 1942 онд төрсөн.
ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн Их сургуульд 1960-1965 онд
суралцаж Уулын инженер мэргэжлээр төгссөн.
1975 онд БНМАУ-ын «Штокверк хэлбэрийн зэс молибдений ордыг
ашиглах системийг оновчтой сонгох, уулын ажлын горимын судалгаа»
сэдвээр диссертац бичиж Москва хотын С.Орджоникидзегийн нэрэмжит
Геологи хайгуулийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлд Техникийн ухааны дэд
эрдэмтний зэрэг (PhD) хамгаалсан.
1999 онд «Монгол Улсын Эрдэс түүхий эдийн цогцолборын хөгжлийн
стратеги» сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэргийг
(ScD) Санкт-Петербургийн Уул уурхайн Их сургуулийн эрдмийн зөвлөлд
хамгаалсан.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
- 1974 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн удирдлагын институтэд 3 сар,
Удирдлагын автоматжуулсан системийн чиглэлээр. Диплом № 838
- 1983 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх улс ардын аж ахуйн
Академид., 1 сар, Удирдлагын орчин үеийн аргын чиглэлээр, Диплом
№222
- 1988 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж
ахуйн Академид., 1 сар, Удирдлагын стратегийн чиглэлээр, үнэмлэх
№452.
296
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
Улсад ажилласан байдал:
- 1966-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн
- 1967-1972 онд Шарын голын уурхайд Ерөнхий инженер
- 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр,геологийн яамны
орлогч сайд
- 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд
- 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын
хорооны дарга
- 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны
сайд
- 1990 оны III.21-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
- 1990 IX.03 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч
- 1992 II.12 онд Монгол Улсын Ерөнхийлөгч
- 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч /Монгол Улсын
Ерөнхийлөгчийн шинэ хуулийн дагуу бүх нийтийн сонгуулиар сонгогдсон/
- 1999-2001 онд Монгол Улсын техникийн их сургуулийн удирдах
зөвлөлийн дарга
- 2000 оноос Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн
“Экологи-Тогтвортой хөгжлийн төв”-ийн захирал
- 2002-2011 он УУИС-ийн Уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн
профессорын багийн тэргүүлэх профессор
- 2004-2016 он Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- 2011-2022 он ШУТИС-ийн ГУУИС-ийн зөвлөх профессор
Сонгуульт ажлын талаар:
- 1976-1990 он МАХН-ын XVII, XVIII, XIX болон Онц их хурлаас НТХ
гишүүнээр
- 1976-1990 он АИХ-ын IX, X,XI,XII удаагийн сонгуулийн депутатаар
- 1990 оны III.21 АИХ-ын IX дэх удаагийн сонгуулийн наймдугаар
чуулганаас Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар
- 1990 оны IX.03 АИХ-ын XII сонгуулийн анхдугаар чуулганаас
БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр
- 2001 оноос Монгол Улсын Техникийн Их сургуулийн удирдах
зөвлөлийн гишүүнээр
- 2001 оноос ШУТИС-ын эрдмийн зөвлөлийн гишүүнээр
- 2000-2010 ШУА-ын Техник технологийн бага чуулганын гишүүнээр
- 2002 оноос Монголын инженерийн ухааны үндэсний академийн гишүүн
- 2002-2022 он Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 32
297
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
дугаар тушаал, 2011 оны 40 дүгээр тушаалаар Уул уурхайн үйлдвэрлэл,
Технологийн докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн дарга
- 2020 он Үндэсний Уул уурхайн ШУА-ийн (ТББ) ерөнхийлөгч
Шагнал, алдар цол:
Эх орны:
- 1971 Ардын хувьсгалын 50 жилийн ойн хүндэт медаль
- 1972 Алтан гадас одон
- 1975 Тэргүүний уурхайчин тэмдэг №596
- 1981 Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медаль
- 1981 Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль
- 1982 Тэргүүний геологич №333
- 1986 Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг №370
- 1999 Эдийн засгийн тэргүүний ажилтан №22
- 1999 Эрх чөлөөний одон № 37
- 1999 Ардчилалын од. Тэмдэг №1001
- 2001 Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль
- 2002 Чингисийн одон /Ардчилсан намын дээд шагнал/
- 2004 Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэг №636
- 2005 Монгол Төрийн Тэргүүн дээд шагнал “ЧИНГИС ХААН” одон
- 2006 Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойн хүндэт медаль
№08016
- 2007 ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн шагнал
- 2007 Үндсэн хуулийн цэцийн хүндэт тэмдэг №43
- 2009 Ардчилалын 20 жилийн ойн медаль
- 2011 Тусгаар тогтнолын одон №02727
- 2011 Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүндэт медаль
- 2021 Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль
- 2022 Уурхайчдын алдрын од (одон) №11
- 2022 Төрийн шагнал №22/01, Ерөнхийлөгчийн зарлиг №130
Гадаадын
- 1972 он Звание “ Почетный горняк ” (Хүндэт уурхайчин цол)
- 1968, 1972, 1977 он Зөвлөлтийн “Уурхайчны алдар” тэмдэг I, II, III зэрэг
(Шахтерская слава- степени I, II, III)
- 1977 он Знак Почетный энергетик СССР
- 1978 он /Почетный знак/ “Слава горняка”
298
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ
- 1984 он Болгарын 40 жилийн ойн медаль
- 1988 он Унгар Улсын хөдөлмөрийн гавъяаны одон
- 1991 он БНСУ-ын “Мү Гүн Хва” одон
- 1995 он АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний
бамбар” шагнал
- 2005 он Медаль имени Н.К.Рериха №312
- 2011, 2016 он Казахстан Улсын Тусгаар тогтнолын 20, 25 жилийн ойн
медаль
- 2022 он Казахстаны уул уурхайн аж үйлдвэрийн зөвлөлийн
шагнал “Герой горного труда” одон №10
- 2022 он Оросын уул уурхайн аж үйлдвэрийн ТББ-ын шагнал
“Горняцкая слава” 1-р зэргийн тэмдэг
Эрдмийн зэрэг, цол хэргэм:
1. Техникийн ухааны дэд доктор (PhD)., “Диссертацыг Москвагийн
С.Орджоникидзегийн нэрэмжит Геологи хайгуулын дээд сургууль дээр
1975 онд хамгаалсан”.
2. Солонгосын Данкукийн Их сургуулийн Хүндэт Доктор., 1991.
3. Монгол Улсын Техникийн их сургуулийн Хүндэт Доктор., 1995.
4. АНУ-ын Везляены Их сургуулийн Хүндэт хуульч., 1995.
5. ОХУ-ын Санк-Петербургийн Уулын уурхайн их сургуулийн Хүндэт
доктор., 1996.
6. Энх тайвны Академийн Хүндэт доктор., 1997.
7. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD).,“Диссертацыг Санк-
Петербургийн Уулын уурхайн их сургууль дээр 1999 онд хамгаалсан.
8. Монгол Улсын ШУА-ын гишүүн ( Академич ) 2011.06.30
9. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн профессор.
2002
10. Казахстан Улсын Гумилевийн нэрэмжит Евразийн Их сургуулийн
Хүндэт профессор., 2019 он.
11. 1998 он Хүн ба байгалийн аюулгүй байдал, экологийн шинжлэх
ухааны олон улсын Академийн жинхэнэ гишүүн
12. 2000 он Монголын Байгалийн ШУА-ийн гишүүн
13. 2007 он ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны Академийн гадаад
гишүүн
14. 2021 он Евразийн Уул уурхайн ШУА-ийн гишүүн
299