500 замд орууллаа. Хятадын коммунист намын үндэстний мэргэн бодлогийн ачаар хятадын олон үндэстэн ард түмэн, зол жаргалтай, баясгалантай сайхан амьдралаа зохион байгуулж байна. Өвөр монголын ард түмэн, өөртөө засах орон байгуулсан 10 жилийн дотор Хятадын коммунист нам, Ардын төв засгийн газар, дарга Мао Цзе-дунгийн шалгарсан удирдлага, хятадын үй олон сая ард түмний халуун дэмжлэг тусламжийн үрээр улс төр, эдийн засаг, соёлын талаар лут их амжилт олжээ. Тус орны мал, тариалангийн ажил ардын засгийн үед асар түргэн хөгжсөн байна. Улс ардын аж ахуйн гол салбар болох тариалангийн талбай үлэмж өсч хураан авах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Мал аж ахуй ихээхэн хөгжиж 1947 онд 8 сая орчим малтай байсан бол одоо 25 сая малтай болжээ. Өвөр монголын саальчин, тариачин ардууд тариалангийн ба мал аж ахуйн харилцан туслах хоршоонд сайн дураараа өргөн элсч, хамтын хүчний давуутайг амьдрал дээр ухамсарлан, аж ахуйгаа социалист ёсоор амжилттай өөрчлөн хөгжүүлж байна. Өвөр монголд Бугатын металлургийн комбинат, Хянганы модны үйлдвэр, мал аж ахуйн бүтээгдэхүүн (мах, сүү, арьс, шир) боловсруулах, чихэр, хөдөө аж ахуйн багаж үйлдвэрлэх зэрэг том жижиг 800 гаруй үйлдвэр байгуулсан бөгөөд байгуулж байна. Өвөр монголын ард түмэн, өнгөрсөн 10 жилийн дотор соёлын талаар их амжилт олжээ. Одоо 3 дээд, 105 дунд, 930 бага сургуульд 932 мянга гаруй хүн суралцаж байгаагийн дотор 120 мянга гаруй монгол сурагч байгаа нь бараг 9 монгол хүн тутамын 1 хүн суралцаж байгаа ажээ. Өвөр монголын төв орон нутагт соёл гэгээрлийн байгууллагын тоо олширч ард түмний улс төрийн ухамсар, хөдөлмөрийн идэвхжил оргилж байна. Өвөр монголд мал, тариалан, тариалан, үйлдвэр хөгжиж, ард түмний аж байдал, саёлын хэмжээ гуйвалтгүй дээшилж байгаа явдал бол социалист байгуулалтынхаа замд бадрангуй сайхан амжилт олж байгаагийн тод баримт мөн. Монголын ард түмэн, ах дүү Өвөр монголын ард түмний өөртөө засах орон байгуулсаны 10 жилийн ойн баярыг баяр бахдалтай тэмдэглэж байна. Учир нь, Өвөр монголын ард түмний баяр Хятад, Өвөр монголын ард түмний баяр төдийгүй, социалист лагерийн бүх орны ард түмний баяр, түүний дотор ах дүү үндэстэн Монголын ард түмний баяр мөн. Марксист-ленинист намаар жолоодуулж, пролетарийн интернационализмын зарчим дээр тулгуурласан үндэстний бодлогыг удирдлага болгосон социалист орны ард түмний найрамдал, хамтын ажиллагаа бол дэлхий дахины энх тайван, ардчилал, социализмын хүчнийг бэхжүүлэн нягтруулахын уг сурвалж мөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, манай ард түмэн, өөрийн их хөрш, эртний найз хятадын ард түмэн, түүний дотор ах дүү, Өвөр монголын ард түмний олсон амжилтыг чин сэтгэлээс бахархан үздэг юм. Найрамдал, эдийн засаг, соёлынхоо хамтын ажиллагааг бүх аргаар өрнүүлэн хөгжүүлэх явдал, социалист лагерийн бүх орны ард түмний одоо үеийн маш чухал зорилт юм. Империйлист харгис хүчнээс социализмын эсрэг элдэв хорт бодлого, бузар оролдлогоо
501 идэвхжүүлэхийг эрмэлзэж байгаа одоо үед социалист орны нягтрал нэгдлийг бэхжүүлэх явдал онцгой ач холбогдолтой. Монгол, хятадын ард түмний найрамдал хамтын ажиллагаа өдрөөс өдөрт хөгжин бэхжсээр байна. Найрамдалт манай хоёр орны нийслэлийг төмөр замаар шууд холбов. Соёл урлагийнхаа төлөөлөгчид соёлын зүйлийг байнга харилцан явуулж тус тусын орны амьдралтай танилцан, туршлагаа өргөн солилцож, эдийн засгийнхаа харилцааг улам өргөжүүлж байна. Өвөр монголын өөртөө засах орон байгуулсны 10 жилийн ойн баярт Дундад улсын засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчид, соёл урлаг, биеийн тамирын төлөөлөгчид оролцож байгаа явдал манай хоёр ард түмний найрамдал улам бэхжиж байгааг харуулж байна. Өвөр Монголын өөртөө засах орон байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан ах дүү Өвөр монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж социалист бүтээн байгуулах ажилдаа улам их амжилт олохыг ерөөе. Үнэн сонин. 1957.05.01. Лхагва. №102 (6625) 1-р нүүрт Өвөр Монголын өөртөө засах орны 10 жилийн ойн баяр наадамд оролцсон БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид эх орондоо буцаж ирэв Өвөр Монголын өөртөө засах орны 10 жилийн ойн баяр наадамд оролцсон, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооний нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид өчигдөр 5 дугаар сарын 8- нд Улаанбаатарт ирэв. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр нөхөр Ч.Сүрэнжав тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг нөхөр Ж.Самбуу, Д.Самдан, Гадаад явдлын Яамны хариуцлагатай аажилтнууд угтав. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ-Ин, тус Элчин сайдын Яамны ажилтан гар угтав. Үнэн сонин. 1957.05.99. Пүрэв. №107(6630) 1-р нүүрт. Хятадын коммунист нам бол хятадын ард түмний удирдан жолоодогч хүч мөн 1957 оны 7 дугаар сарын 1-нд Хятадын коммунист нам байгуулагдсаны 36 жилийн ой боллоо. 1919 онд Хятад улсад болсон империализм, феодализмыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн болоод Октябрийн социалист их хувьсгалын нөлөөгөөр хятадын коммунист нам байгуулагдсан юм. 1920 оны үед Хятадын янз бүрийн газар байгуулагдсан марксист дугуйлангуудын нэгдсэн их хурал 1921 оны 7 дугаар сарын 1-нд Шанхай хотод болж,
502 Хятадын коммунист намыг байгуулсан юм. Коммунист намтай болсон явдал Хятад орон ба Хятадын их ард түмний амьдралд түүхэн их үйл явдал болсон билээ. Хятадын 600 сая ард түмний олон үеийн хүсэл эрмэлзлийг биелүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан явдал бол Хятадын коммунист намын их гавьяа юм. Хятадын коммунист нам, улс орноо аж үйлдвэрийн хүчирхэг социалист гүрэн болгох зорилго тавьж, улс орныхоо эдийн засаг, соёлыг социалист үндсэн дээр өөрчлөн хөгжүүлж байна. 1956 оны 9 дүгээр сард болсон Хятадын коммунист намын VIII их хурал, VII (1945 оны) их хурлаас хойшхи үеийн дотор олсон бүх туршлагаа нэгтгэн дүгнэж, намаа бүхэлд нь нягтруулан бэхжүүлж, социолист их Хятад улсыг байгуулах тэмцэлд тус орны дотоод, гадаад бүх хүчийг нягтруулан нэгтгэж, хятадын ард түмний биелүүлэх социалист байгуулалтын их программыг гаргаж өгсөн билээ. Хятадын коммунист намын VIII их хурал, хятадын ажилчин анги, бүх хөдөлмөрчдийн холбоог нягтруулаад зогсоогүй Зөвлөлт Холбоот Улс зэрэг бүх социалист лагерийн ажилчин анги, дэлхий дахины бүх хөдөлмөрчидтэй хятадын коммунист нам, хятадын ард түмний холбоог улам их бэхжүүлж өгсөн юм. Хятадын коммунист нам бол Хятад улс, хятадын ард түмний түүхэн үйл амьдралыг жолоодон чиглүүлэх чавдар бүхий ганц хүчин гэж хятадын ард түмэн үздэг юм. Одоо хятадын коммунист нам, олон жилийн түүхэн туршлага дээрээ тулгуурлан марксизмленинизмийг Хятад улсын амьдралд хэрэгжүүлэн биелүүлж, Хятад дахь ардын ардчиллын диктатур, намын бүх ажлын арга маягийг сайжруулах, улс орны дотоод амьдралыг ардчиллын үндсэн дээр улам амжилттай хөгжүүлэх тэмцэл хийж байна. “Ард түмний дотоод зөрчлийг зөв шийдвэрлэх асуудлын тухай” нөхөр Мао Цзэ-дуны зохиолд Хятадын Коммунист нам, хятадын ард түмний түүхэн тэмцэл, ардын Хятад улсын одоогийн байдал, хятадын ард түмэн ба БНХАУ-ын засгийн газар, коммунист намын одоогийн шатны зорилтыг тодорхойлон заажээ. БНМАУ-ын Төрийн дээд зөвлөлтийн өргөтгөсөн хуралдаан дээр 1957 оны 2 дугаар сарын 27-нд нөхөр Мао Цзэ-дуны хэлсэн үг нь, Хятадын коммунист нам бол Хятад улс ба Хятадын ард түмний социализмын төлөө тэмцлийг удирдан чиглүүлэгч их хүч мөн гэдгийг марксист-ленинист ёсоор дүгнэж, хятадын коммунист намаас одоогийн шатанд тавих улс төрийн бодлогын чиглэлийг тодорхойлон заажээ. Хятадын ард түмэн нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй коммунист намыхаа удирдлагаар улс орныхоо эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд шинэ алхам хийхэд зориг төгөлдөр байна. Үнэн сонин. 1957.07.02. Мягмар. №153 (6675) 1-р нүүрт. БНХАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ИРЭВ Монголын шинэ үсгийн дүрмийн асуудал хэлэлцэх эрдэм шинжилгээний зөвлөгөөнд оролцох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төлөөлөгчид энэ 7 дугаар сарын 1-нд Улаанбаатарт хүрэлцэн ирэв.
503 Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны түүх, хэл бичиг судлах газрын дарга (төлөөлөгчдийн тэргүүн), Т.Эрдэнэтогтох, мөн газрын эрдэм шинжилгээний ажилтан Ц.Содномцэрэн, Өвөр монголын цэргийн тойргийн сонины эрхлэгч Д.Гэрэлцогт, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэл бичгийн кабинетийн эрхлэгч А.Лувсандэндэв нар угтаж авлаа. Үнэн сонин. 1957.07.03. Лхагва. № 154 (6677) 1-р нүүрт. БНМАУ-ын Хурлын Тэргүүлэгчдийн газрын дарга нөхөр Ж.САМБУУ, БНМАУ-ы Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.ЦЭДЭНБАЛ, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр С.АВАРЗЭД нар танаа Монгол Ардын Хувьсгал ялсны 30 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн Газар, ард түмний өмнөөс БНМАУ-ын Засгийн Газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Ардын Хувьсгалт Нам, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын удирдлагаар монголын ард түмэн социалист байгуулалтдаа их амжилт олсон бөгөөд Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан агуу их гэр бүлийн нягтралыг бэхжүүлэх, Ази ба даян дэлхийд энх тайвныг хамгаалах үйлст ашигтай хувь нэмрээ оруулж байгааг хятадын ард түмэн баяртайгаар ширтэн харж байдаг юм. Ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 1957 оны төлөвлөгөөгөөр амжилттай биелүүлэх ба давуулан биелүүлэхийг Монголын ард түмэнд ерөөе. Хятад-Монголын ард түмний ах дүүгийн найрамдал цаашид бэхжин хөгжих болтугай. БНХАУ-ын дарга МАО ЦЗЕ-ДУН Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурал ЛЮ ШАО-ЦИ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд БНХАУ-ын Гадаад Явдлын Яасны сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин. 1957 оны 7 дугаар сарын 9 Үнэн сонин. 1957.07.11. №162 (6685) Пүрэв. 1-р нүүрт. ХЯТАД БӨХ БАРИЛДАВ БНХАУ-ын хятад үндэсний залуу бөх Тянь Янь-тэн, Лян Жен-дун, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны бөх цлсын заан Янь-Тан, мөн залуу бөх Тунгалаг, Энхээ нар үндэснийхээ барилдаагаар барилдаж Тунгалаг, Энхээ нар түрүүлэв. Үнэн сонин. 1957.07.13.№164 (6687) Бямба. 2-р нүүрт. Хятад ард улсын социалист байгуулалтын их амжилт Бүх Хятад Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган, 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 15-ыг дуустал Буужин хотноо чуулж БНХАУ-ын Засгийн газрын ажлын
504 тайлан илтгэл, 1956 оны улсын төсвийн тухай илтгэл, 1956 оны улсын төсвийн гйүцэтгэлийн дүн, 1957 оны төсвийн тухай илтгэл, Ардын дээд шүүх, улсын ерөнхий прокурорын ажлын тухай илтгэл, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчийн Их Хурлын Байнгын Хорооны ажлын тухай илтгэлийг тус тус хэлэлцэж санал нэгтэй баталсан байна. Тус чуулган, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын социалист байгуулалтын замд Коммунист Намынхаа шалгарсан удирдлагын дор олж байгаа асар их амжилт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэжээ. 1956 он бол Хятад Ард Улсын эдийн засагт аугаа их хувьсалт гарч, социалист байгуулалтын төлөө тэмцэлд шийдвэрлэх ялалт хийсэн он боллоо гэж Бүх Хятадын ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган тэмдэглэжээ. Хятадын бүх тариачин өрхийн 96,3 хувь нь тариалангийн хоршоонд оржээ. Үүний дотор тариалангийн дээд хоршоонд орсон өрх бүр тариачин өрхийн 87,8 хувийг эзэлж байна. Жижиг гэр үйлдвэрлэгчид гэр урчуудын 99% хувь нь хоршсон байна. Улсын хэмжээний бүх хөрөнгөт үйлдвэрийн 99, хувийн удалдааны 80 гаруй хувь нь улсхувийн хоршсон аж ахуй болжээ. Энэ нь үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх талаар хувийн аж ахуй, социалист үйлдвэржүүлэлтийн хоорондын зөрчилд буюу хөрөнгөт ёс, социалист үйлдвэржүүлэлтийн хоорондын зөрчил буюу хөрөнгөт үйлдвэр ёс, социалист өмчийн хоорондын зөрчлийг үндсэнд нь шийдвэрлэснийг харуулж байна. “Манай улс, 1965 онд хөдөө аж ахуй, гар үйлдвэр хөрөнгөт үйлдвэр, худалдааны үйлдвэрлэлин хэрэгслийг хувьдаа өмчлөх явдлыг нийтийн өмч болгосон аугаа их хувьсгалт социалист хувьсгал мөн” гэж нөхөр Чжоу Энь-лай, засгийн газрын тайлан илтгэлдээ дурджээ. Бүгп Найрамдах Хятад Ард Улс социализм байгуулах программыг амжилттай биелүүлж эдийн засаг, соёлын бүх салбарыг маш түргэн хурдтай хөгжүүлэн дэвшиж байна. БНМАУ-н улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө амжилттай биелэж байгаагын дотор 1956 онд олсон амжилтын хэмжээ буюу хурд нь түрүүчинй 3 жилээс давсан төдийгүй зарим зүйл нь 3 жилийн нийт хэмжээнээс ч давсан байна. Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн (гар үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оролцуулаагүй ) үнийн дүнгээр таван жилийн төлөвлөгөний эхний 3 жилд 17 миллиард 700 сая юаниар нэмэгдэж байсан бол 1956 онд 13 миллиард 900 сая юаниар нэмэгдэж таван жилийн төлөвлөгөө ёсоор 1957 онд байвал зохих хэмжээнээс давжээ. Аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнийг авч үзвэл, болд гаргалтын хэмжээ түрүүчийн 3 жилд 1 сая 500 мянган тонноор нэмэгдэж байсан бол 1956 онд 1 ссая 610 мянган тонн болж өсчээ. Төмөрлөг защорж харуулдах суурь машин үйлдвэрлэх явдал тооны талаар төдийл их нэмэгдээгүй боловч чанарын талаар эрс сайжирсан байна. Хуучин хятдад авто машин, нисэх онгоцны үйлдвэо байгаагүй бол одоо үүнийг байгуулж байна. Цахилгаан хүч, нүүрс, нефть, химийн бордоо, цщмэнт зэрэг хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний 1956 оны гаргалтын хэмжээ түрүүчийн 3 жилийнхээс эрс нэмэгдсэн байна.
505 Хятадын аж үйлдвэрлэлийн хэмжээ 1957 оны эхний 5 сард ноднингийн мөн хугацааныхаас 11 хувиар дээшиллсэн байна. Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл 1956 онд их хөгжжээ. Энэ нь хөвөн бүм барааны ба чихрийн ургамал тариалах талбай өсч, хураан авах ургац нэмэгдсэнээс ихээхэн шалтгаалжээ. Таван жилийн төлөвлөгөөний дотор усан замын тээвэр их хөгжиж 20 мянга гаруй мил урт замын 36 шугам нээсэн байна. Мөн агаарын тээврийн 20 мянга гаруй км . замтай болжээ. Засмал зам 1956 онд 1952 оныхоос 2 дахин өсч таван жилийн дотор 10 мянга гаруй км засмал замыг сэлбэн засчээ. Аяаа тээвэрлэлтийн хэмжээ 1956 онд ихээхэн нэмэгдсэн байна. Худалдаа хөгжжээ. Таван жилийн төлөвлөгөөний эхний 3 жилд жижиглэн худалдаалах барааны гүйлгээ 11 миллиард 300 сая юаниар нэмэгдсэн бол 1956 онд 6 миллиард 200 сая юаниар нэмэгдэв. Улс ардын аж ахуйн бүтээн байгуулах ажилд 1956 онд оруулсан хөрөнгө оруулалтын бэлэн мөнгө нь таван жилийн төлөвлөгөөгөөр тогтоосон бүх хөрөнгийн гуравны нэгтэй тэнцэж байна. Хятад Ард Улс, тариалангийн хоцрогдсон орноос ингэж тэргүүний хөгжилтэй орон болон хөгжиж байна. Энэ бол Хятадын алдарт коммунист нам, ардын засгийн газрын мэргэн удирдлага, хятадын бүх ажилчин, тариаланчин, сэхээтэн,олон үндэстний бүтээлч хөдөлмөр, ардчилсэн нам бүлгийн шударга чармайлтын үр дүн мөн. БНХАУ-ын 1957 оны төсвийн хэмжээ 1956 оны төсвийн гүйцэтгэлээс 1,19 хувиар нэмэгдсэн байна. Улс ардын аж ахуй өрнөлт хөгжилтийн дагуу ард түмний аж байдал соёлын хэмжээ хэлбэрэлтгүй дээшилж байна. Тариаланчдын худалдан авах чадал 1956 онд 1950 оныхоос 136 хувиар дээшилсэн байна. Хөдөлмөрчдийн өргөн хэрэгцээний зүйлийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж бөс бараа шаахай, чихэр , тос зэрэг зүйл 1956 онд 1950 оныхоос 1,9-11 дахин өсчээ. Ажилчин, ажилтны тоо 1956 онд 1952 оныхоос 3 дахин өсчээ. Ажилчин ажилтны цали нгийн жилийн дундаж хэм жээ 1952 онд 446 юань байсан бол 1956 онд 610 юань болов. Тариачин нэг бүрийн тарианны жилийн дундаж орлого 70 юань, тариачин өрх бүрийн жилийн дун.даж орлого 300 орчим юань болж байна. Өргөн хэрэглээний зүйлийн үйлдвэрлэл ийм түргэн өсч ажилчин тариачны амьдрал ингэж дээшилсэн явдал хятадын түүхэнд огт гараагүй юм. Хүн амыг бичигт сургах ажлыг шургуу зохиож байгаагийн дээр сургууль түргэн хөгжиж түүний сурагчид жилээс жилд нэмэгдэж байна. Бага сургуулийн сурагчдын тоо 1956 онд 1949 оныхоос бараг 3 дахин өсчээ. Урлаг, биеийн тамир, эрүүлийг хамгаалах ажлыг нэг адил ихээхэн хөгжүүлсэн байна. Энэ бүхэн бол Хятадын Коммунист Нам, ардын засгийн газраас ард түмний сайн сайхан байдлын төлөө байнгийн анхаарал халамж тавьж далайцтай арга хэмжээ авч ирсний ач үр юм.
506 Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган, Коммунист Нам, ардын ардчилсан байгууллагыг эсэргүүцсэн баруунтны явууллагыг уудлан илрүүлэв. Социалист байгуулалтын амжилт хөгжилтийн дагуу ардын ардчилсан нэгдмэл фронт улам бэхжин хөгжсөөр байна. Тус фронтын удирдан чиглүүлэгч гол хүчин нь Хятадын Коммунист Нам мөн. Нэгдмэл фронтод оролцсон ардчилсан бүлэг цөм коммунист намын удирдлагын дор социализм байгруулахын төлөө гуйвалтгүй тэмцэх ёстой билээ. Гэтэл нэгдмэл фронтыг үзэн ядаж задлахыг эрмэлзэх, коммунист намын бүлэг ээлжлэн төрийн эрх баривал таарна гэх мэтээр хэнээрхэж байгаа баруунтны явуулга, социалист байгуулалтын явцад багагүй саад учруулж эхлэв. Сэхээтний өчүүхэн хэсэг нь баруунтанд мэхлэгдэж тэдний зарц болоход хүрч байжээ. Бас ажилчин тариачны ухвар мөчид хэсэг нь зөв бурууг ялгахгүй гуйвж байв. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их Хурлын Чуулган, баруунтний бурангуй тэрслүү үзлийг хайр найргүй илрүүлэн уудалж, тэдний үнэн дүрийг ард түмний өмнө улайтал илчлэн, хатуу зохилт өгч няцаасан байна. Социолизмын замд олж байгаа ололт амжилтыг хамгаалан, ардын ардчилсан байгууллыг бэхжүүлэхэд хувьсгалт хууль ёсыг сахин хамгаалж хууль дүрмийг гуйвалтгүй биелүүлэх явдал их ач холбогдолтойг харгалзан, энэ ажилд онцгой анхаарал тавьж ажилахыг тус чуулган, улс, хуулийн бүх байгууллагап анхааруулжээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдын Их Хурлын IV Чуулган хятадын ард түмний улс төр, хөдөлмөрийн идэвхийг хязгааргүй өрнүүлж социализм байгуулахын төлөө тэмцэх урам зоригий нь улам бүр бадрууллаа. “Ардын доторхи зөрчлийг зөв шийдвэрлэх тухай” гэсэн Мао Цзе-дуны илтгэл, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы бүх материал, энэ асуудлын талаар “Женьминьжибао” сонинд нийтэлж байгаа өгүүлэл нь бүтээлч марксизмын гайхамшигт жишээ болж байна. Монголын ард түмэн, ах дүүгийн найрамдалт их хөрш Хятадын их ард түмнийг социалист байгуулалтынхааа замд шинэ шинэ гялалзсан амжилт олохыг чин сэтгэлээсээ ерөөж байна. С.Гомбо Үнэн сонин. 1957.7.24. №171 (6694) Лхагва. 3-р талд. БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршил Пын Дэ-хуай танаа Бээжин БНХАУ-ын яруу алдарт ардын чөлөөлөх армийн 30 жилийн ойг тохиолдуулан БНХАУын Ардын Цэргийн өмнөөс ба хувиасаа Танд болон танаар уламжлан аугаа их БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн дайчдад чин зүрхний халуун баяр хүргэж байгаагий минь нөхөр маршил та хүлээн авна уу.
507 Эх орондоо социализм байгуулах, улс түмний найрамдал даян дэлхийн энх тайван байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт улам их амжилт олохыг Хятадын их ард түмэн, Ардын Чөлөөлөх Армийн дайчдад ерөөе! БНХАУ-ын Цэргийн ба Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж Улаанбаатар хот. 1957 оны 8 дугаар сарын 1. Үнэн сонин. 1957.8.01. №178 (6701) Пүрэв. 3-р талд. Хятадын ардын чөлөөлөх армийн 30 жилийн ойд Хятадын ялгуусан армийн яруу алдарт ой Хошууч генерал Д.Дамдинхүү Хятадын Коммунист Нам Ардын чөлөөлөх армийг актидын эрх чөлөөний төлөө тэмцлийн галын дунд байгуулж бэхжүүлсэн нь Хятадын Ардын Хувьсгалын ялалтыг шийдвэрлэх хүчин зүйлсийн нэг болсон билээ. Ардын чөлөөлөх арми бол санал сэтгэл байлдааны өндөр чанарыг эзэмшсэн шинэ маягийн арми юм. Ардын чөлөөлөх арми, америкийн империалистуудаар дэмжүүлсэн дотоодын хувьсгалын эсэргүүчүүдийн зэвсэгт хүч, японы булаан эзлэгч армийн эсрэг явуулсан тулалдаанд олон удаа ялсан. Ардын чөлөөлөх арми, Чан Кай шиймхий харгис бүлгийн зэвсэгт хүчийг бут ниргэж, зуу гаруй жил ноёрхон эзэмшиж байсан гадаадын империалистуудыг эх орноосоо хөөн цэвэрлээд одоо ардын ардчилсан төр улсаа соргог хэмгээлж байна. Хятадын ардын чөлөөлөх арми, томиндааны харгис бүлгийнхний урван тэрсэлсний уршгаар хөрөнгөтний ардчилсан хувьсгал түр буурч байсан 1925-1927 оны үед төрсөн юм. Хятадын Коммунист Нам, Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цэмцлийг үргэлжлүүлэх зорилгоор тэр үед зэвсэгт отридуулын бослогыг манлайлж байв. 1927 оны 8 дугаар сарын 1нд Наньчам хотод үндэснийхээ хувьсгалт аомийн хувьсгалын үйл хэрэгт үнэгч 30 мянган дайчин, бас өөрийгөө хамгаалсан ажилчны нөхөрлөл, тариачны нэгдлийнхэн боссон билээ. Тэднийг Чжу Дэ, Чжоу Эньчай, Е Тин, Хэ Лун нар удирдсан юм. Босогчид хотод засгийн эрхийг булаан авч нилээд хугацаанд барьж байлаа. Наньчаны бослого болсон өдрийг Хятадын ардын чөлөөлөх армийн төрсөн өдөр болносон юмаа. 1927 оны 8 дугаар сарын 1 нд Наньчанд болсон явдлаа хойш Хятадын иргэний хувьсгалт дайны хоёр дугаар үе эхлэв. Тэр үед Хуваны мужид тариачид босч, түүнийг Маа Цэсдун тэргүүтэй коммунимтууд удирдав. Боссон тариачид, хувьсгалт ажилчид цэргүүдийн дотроос нөхөр Мао Цэсдун “Ажилчин, тариачны нэгдүгээр армийн нэгдүгээр диаю” нэртэй отрид байвуулав. 1928оны 4 дүгээр сард Цэнисанюзины районд Мао Цэсдуны отрид Наньчаны бослогод оролцсон отридуудтай нэгдэж Хятадын улаан армийг 4 дүгээр корпус
508 байгуулсан юм. Тэр корпусийн даргаар Чжу Дэ , комисараар Мао Цэсдун томилогдсон билээ. Үүнээс гадна тус оронд партизаны олон отряд ажиллаж байв. Тэр үед Хятадын коммунист нам, гоминданы цэргийн эсрэг хийсэн байлдааны туршлагыг үндэслэж , хувьсгалт тэмцэл өрнөсөн тодорхой нөхцөлийг харгалзан маневрын дайны зөв тактик боловсруулав. Тэр тактик улаан армийг бэхжүүлэх хувьсгалт зэргийн баазыг байгуулж өргөтгөхөд их ач холбогдолтой болжээ. Улаан армийн Маневрын дайны тактекийг хэрэглэх явдал өсч бэхжээд улам шинэ шинэ районыг чөлөөлөх болов. 1932 оны эхээр улаан арми 300 мянган хүнтэй болов. Тэхдээ коммунист нам, улаан арми байгуулахад сайн дурын зарчмыг үндэс болгож байсан бөгөөд тэр нь улаан армийн эгнээнд ухамсартай итгэлтэй байлдагчдыг оруулах бололцоог өгч байв. 1930-1934 оны үед гоминданыхан гадаадын империалистуудын дэмжлэгээтэйгээр улаан армийг бут ниргэж, Цэвиш муж дахь түүний хувьсгалын базыг устгах зорилгоор таван удаа товтолгоо хийв. Тооны хувьд худийгээр асар их давуу байсан боловч гоминданы цэрэг тэр зорилгоо гүйцэтгэж чадсангүй. Улаан арми, Чай Кай-шигийн анхны дөрвөн довтолгоог хихартал бут цохив. “Коммунизмын эсрэг аялал” гэж нэрэлсэн тав дахь довтолгооны үед улаан арми ”зүүн” опортуунастуудын явуулсан хориглол хамгаалах дайны алдаатай тактикийн уршгаар хүнд байдалд орж арга буюу тус орны өөр районд шилжих болсон юм. Тэр үед Маньжур, Жэхэ мужийг эзлээд умард хятадыг эзлэх бодлого явуулж байсан японы цэргийн түрэмгийллийн цаашдын аюулыг харгалзав. Хятадын коммунист нам улаан армийн гол хүчийг тус орны зүүн умард район Шэньси мужид шилжүүлэн байрлуулахаар шийдсэн байна. 1932 оны 10дугаар сард улаан армийн үлдсэн ангиуд түүхт их аяллаа эхлэж, 12 мянган километр аялж 11 мужийг туулан өнгөрч зам зууртаа гоминданы цэргийн бэхлэлтийн хэд хэдэн шугамыг нөмөрсөн юм. Тэр ангиуд ер бишийн бэрхшээлийг даван туулж 1935 оны 10 дугаар сард Шэньси мужийн хойт хэсэг дахь хувьсгалын баазад хүрсэн банйа. Их аяллыг амжилттай төгсгөсөн явдал улаан армийн түүхэнд яруу алдарт хуудас нээсэн юм. Японы цэрэг 1937 оны 7 дугаар сарын 7-ноос эхлэн умарт Хятадад давшсан явдал гоминданыханыг үнлэсний нэгдмэл фронт байгуулах тухай коммунист намын шаардлагыг аргагүй хүлээн тохиролцоход хүргэжээ. Гоминдантай Тохиролцсон ёсоор улаан армийн гол хүчийг 8 дугаар арми гэж нэрлэсэн бөгөөд тэр нь гурван даваа хамгаалалтын кортусаас бүрдсэн байв. 8 дугаар армийн командлагчаар Чжу Дэ, орлогч нь Пэн Дэ-хуай гурван джунзийн даргаар нь Лю Бо-Чен, Лянь Био , Хэ Лун нар томилогджээ. 8 дугаар арми, гоминданы цэрэг бүх чиглэлд сандран ухарч байсан үе 1937 оны 9 дүгээр сард яюоны булаан эзлэгчдийн эсрэг байлдааны ажиллагаа эхлэв. Гэвч 8 дугаар армийн ангиуд хэд хэдэн том ялалт хийж дараа нь японы цэргийн ар талд гарч чөлөөтэй райочуудыг бий болгосон нь японы эсрэг дайныг өрнүүлэх бат болгосон байна. 1937 онд Хөх мөрний хоёр эргээр ажиллаж байсан партизан олон отридуудаас шинэ 4 дүгээр арми байгуулж японы цэргийн ар талд байлдааны ажиллагаа өрнүүлсэн юм.
509 Хятадын коммунист намаар удирдуулсан 8 ба шинэ 4 дүгээр арми чухамдаа японы булаан эзлэгчидтэй явуулсан тэмцэлд хятадын ард түмни йгол хүч болж байв. 1945 оны 8 дугаар сарын 9нд Зөвлөлт Холбоот Улс империалист Японы эсрэг дайнд орсны дараа 8 ба 4 дүгээр арми 8 дугаар сарын 11нд японы зэргийн эсрэг шийдвэртэй давшалтад шилжиж умарт ба төв Хятадад хэд хэдэн том цохилт хийж цмарт Хятадыг бараг бүрэлд нь Төв хятадын тал газрын ихэнх хэсгийг чөлөөлжээ. Империалист японы ялах хэрэгт Ардын яөлөөлөх арми асар их хувь нэмэр оруулсан юм. Ардын чөлөөлөх арми, Зөвлөлтийн армитай хамтран ажиллаж японы цэргийг бут нэргэж Японы үг дуугүй бууж өгөх явдлыг хурдатгасан юм. Зөвлөлтийн арми Хятадын ардын чөлөөлөх армийн хооронд Хятад Зөвлөлтийн ард түмний нийтийн дайсан Японы империализмын эсрэг хийсэн тэмцэлд асгаруулсан цусаар тагнагдсан ах дүүгийн дайчин найрамдал тогтосон байна. Японы эсэргүүцсэн дайн төгсмөгц гоминдааны бүлэг, коммунист намын удирдлыг дор байсан зэвсэгт хүчнийг эсэргүүцэн ажиллагаагаа идэвхижүүлсэн байна. Чай Кай-ши, Японы бууж өгсөн цэргийн зэвсгийг хураах нэрийдлээр америкийн тэнгисийн цэргийн флот ба агаарын хүчний тусламжтайгаар өөрийн цэргийг баруун өмнөд хятадын гүн районоос хойт Хятадын стратегийн чухал нутгууд ба Манжуурт яаралтай хаясан боловч үнэн хэрэг дээрээ тус орны хувьсгалт хүчний эсрэг тэмцэх зорилго хадгалсан байлаа. Түүний зэрэгцээгээр хойд хятадын усан буудлуудад америкийн 100 мянган шахам цэргийг буулгасан бөгөөд тэр нь гоминданыхны цсан буудлуудыг хамгаалахад зориулагджээ. Иргэний дайн бүх фронтод гоминданы цэргийн давшилтаар эхлэв. Чай Кай-шийн бүлэг, ардын чөлөөлөх армийг богино хугацаанд устгана гэж боджээ. Тэд тооны хувьд асар давуу америкийн империалистуудын дэмлэгийг хүлээсэндээ амжилт олно гэж итгэж байлаа. Чай Кай-шийн бүлгийн мэдэлд танк, нисэх онгоц, америкийн сургагч, завлах нараар хангагдсан эгнээндээ 4,3 сая хүнтэй арми байжээ. Мөн Чай Кай-шийн бүлгийн хяналтын дор 300 сая хүн амтай нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн том төвүүд бараг бүхэлдээ, төмөр аамын харилцааны ихэнх нь байжээ. Тэр үед ардын чөлөөлөх арми тоо ба хувьсгалын талаар гоминдааны цэргээс их дутуу, 12 саяас илүүгүй байлдагчтай, нисэх онгоц, танк огт байхгүй, цөөн тооны их буутай байв. Чөлөөлөгдсөн райончууд нэгдмэл мутаггүй, хүн ам нь барагцаалбал 135 сая байжээ. Байлдааны ажиллагааны эхэнд гоминдааныхан ардын чөлөөлөх армийн цэргийг хавчиж зарим нь амжилт олсон боловч төлөвлөгөөг биелүүлж амжаагүй юм. Дайны эхний 8 сарын дотор 1945 оны 7 дугаар сараас 1947 оны 2 дугаар сарыг дуустал, ардын чөлөөлөх арми гоминдааны цэргийг махлан тамирдуулж давшилтыг зогсоов. Энэ хугацаанд чөлөөлөх арми дайны 100 орчим дивизийг бут ниргэсэн байна. Ардын Чөлөөлөх арми гоминдааны цэргийн давшилтыг зогсоож 1947 оны зун хүчтэй эсрэг давшилтад шилжэв. Ардын чөлөөлөх арми давшилтаа өрнүүлэн 1948-1949 онд Чай Кай-шийн армийг бут ниргэж Тайвань ба далайн цэргийн зарим нэг арлаас бусад бүх хятад нутгийг чөлөөлжээ.
510 Ардын чөлөөлөх арми, хятадын ард түмэнд америкийн империалистуудын дэмжлэгээр орчин цагийн зэвсэглэлээр тоноглогдсон гоминданы олон сая армийг ялхад тусалсан хүчирхэг хүч болсон билээ. Хятадын ардын чөлөөлөх армийн гуйвшгүй хувьсгалч ард түмэндээ хязгааргүй үнэнч онцгой шинж чанар тэр тэмцлийн явцад тод илрэв. 1949 оны 10 дугаар сарын 1нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг Тунхаглав. Хятадын Ардын чөлөөлөх арми ардын хувьсгалын ололтыг хамгаалах ариун үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орны дархан хил хязгаарыг сорног хамгаалж, ард түмнийхээ энх амгалан хөдөлмөрийг өөрчилөхийг оролдсон ямар ч дайсанд улсын цэргийг өгөд болсон байна. Үнэн сонин. 1957.8.01. №178 (6701) Пүрэв. 3-р талд. БНХАУ-ын Элчин сайдын Яам шинэ кино үзүүлэв БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яам, Хятадын Ардын Чөлөөлөх Армийг 30 жилийн ойг тохиолдуулан, 8 дугаар сарын 1нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тухай шинэ кино үзүүлэв. Манай нам засгийн удирдагчид, намулсын хариуцлагатай ажилтан нар, ардын цэргийн генералууд, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар, гадаад улсаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн, гишүүд, Монгол, хятадын ба гадаадын сэтгүүлчид тэр киног үзэв. Үнэн сонин. 1957.8.02. №179 (6702) Баасан. 3-р талд. Хятадын ардын чөлөлөх армийн тухай үзэсгэлэн БНМАУ-ын Ардын Цэргийн Улс Төрийн Газар, БНМАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн 30 жилийн ойг тохиолдуулан, Хятадын Ардын Чөлөөлөх армийн тэмцэл, үйл ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Ардын Цэргийн офицеруудын ордонд байгуулав. Тэр үзэсгэлэнг БНМАУ-ын Цэргийн ба Нийгэмийг Аюулаас Хамгаалах Яамны удирдах нөхөд, БНМАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, мөн Элчин Сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар үзэв. Бас нийслэлийн гарнизоны ангийнхан, хөдөлмөрчин олон мянган хүн үзсээр байна. Үнэн сонин. 1957.8.02. №179 (6702) Баасан. 1-р талд. БНМАУ-ЫН ТЭЭВЭР ХОЛБООНЫ ЯАМАНД ДАЙЛЛАГА БОЛСОН НЬ БНМАУ-ын Тээвэр, Холбооны Яамны орлогч сайд Сэр-Од БНХАУ-ын төмөр замчин залуучуудыг уржигдар хүлээн авч дайлав. Дайллагад нөхөр Ван Дуй тэргүүтэй БНХАУ-ын Зининий төмөр замчин залуучуудын төлөөлөгчид БНМАУ-ын Тээвэр холбооны яамны хариуцлагатай ажилтан нар,
511 Улаанбаатарын төмөр замын удирдах хүмүүс, нийслэл Улаанбаатар хотын нам, улс олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Дайллага элэгсэг дотно байдалтай боллоо. Үнэн сонин. 1957.8.13. №188 (6711) Мягмар. 1-р талд. ХЯТАДЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИЙН ДУУ БҮЖГИЙН АНСАМБЛИЙН УДИРДАГЧИД УЛААНБААТАРТ ИРЭВ Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Улс Төрийн Газрын суртал ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч ахлах хурандаа Чен Я-дин тэргүүнтэй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дуу бүжгийн ансамблийн удирдах нөхөд өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв. Тэднийг Улаанбаатар хотын галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Соёлын Яам, Монгол ардын цэргийн ерөнхий штабын хариуцлагатай ажилтнууд угтав. Үнэн сонин. 1957.8.16. №191 (6714) Баасан. 1-р талд. Нөхөр Д.Дамба, Л.Цэнд нар Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн ансамблийн удирдах хэсэг ажилтныг хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Л.Цэнд нар Хятадын Ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн ансамблийн Чин Я-дин тэргүүтэй удирдах хэсэг ажилтныг 9 дүгээр сарын 12-нд хүлээн авч уулзав. Уулзалт дээр БНМАУ-ын Соёлын Яамны орлогч сайд Ж.Болд байлцав. Үнэн сонин. 1957.09.13. №215 (6738) Баасан. 1-р талд. БНХАУ-ын уран барилгын мэргэжилтнүүд ажлаа дууслаа БНМАУ, БНХАУ-ын соёлын талаар хамтран ажиллах 1957 оны төлөвлөгөө ёсоор манай улсад уригдан ирж ажилласан БНМАУ-ын уран барилгын мэрэгжилтэн Юй Мин-чен, Ли Жу-цзюнь нар сүм музей, Хааны музейн барилгыг сэлбэн засварлах төлөвлөгөө гаргаж дуусаад, манай улсын барилгын мэрэгжилтнүүдтэй уг төлөвлөгөөгөө зөвлөж хэлэлцээд 1958 оноос эхлэн дээрх барилгыг засварлахаар тохиров. Үнэн сонин. 1957.09.13. №215 (6738) Баасан. 1-р талд. Хятадын ардын чөлөөлөх армийн ансамблийнхны дуу бүжгийн концерт БНМАУ, БНХАУ-ын соёлоор харилцах 1957 оны төлөвлөгөө ёсоор БНМАУ-ын ардын чөлөөлөх армийн ахлах хурандаа Чен Я-дин тэргүүтэй дуу бүжгийн ансамблийнхан манай эх оронд зочлон ирээд орон нутгаар явж тоглолт хийсний дараа Улаанбаатарт ирж улсын хөгжим драмын театрт 9 дүгээр сарын 12нд том концерт тоглов.
512 Концертыг үзэхэд Д.Балжинням, Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Жагварал, Б.Жамбалдорж, Д.Моломжямц нарын зэрэг нөхөд байлцав. Мөн концерт дээр БНМАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Улаанбаатар дахь гадаадын элчин сайдын яамны тэргүүн, гишүүд байлцав. Тус концертын эхлэн тоглосон цэргийн бөмбөрт бүжиг, Хэбэй ардын бүжиг 6 дугаар фестивалийн нэгдүгээр шагналт хөгжимчин Чжан Чан-чэний хуучраар хөгжимдсөн Жамба ардын дуу “Хавтга” Дариганга ардын дуу “Сэндэр охин” зэрэг хятад, монгол дуунууд их амжилттай болж үзэгчдийн талархал хүлээж байв. Эмэгтэйчүүдийн олноороо дуулсан монгол дуу “Ижилдээ ганцхан шарга”, “Сэлэнгэ мөрөн”, ялангуяа дуучин Ван Жин-фоны дуулсан монгол ардын дуу “Эхийн ач”, Жэ жян ардын дуу “Шувуу донгодоно” зэрэг монгол хятад дуу маш сонирхолтой боллоо. Монгол дуу “Өргөн хангай нутаг минь”, Зөвлөлтийн “Эх орон” гэдэг дууг дуучин Ши Э-сяний дуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээж байлаа. 6 дугаар фестивалийн онцгой шагналт зүүн хойт хятадын ардын бүжиг “Лууг” үзэгчид маш их сонирхлоо. Хятадын ардын чөлөөлөх армийн ансамблийнхны хамгийн шилдэг бүжиг, дуу, хөгжмөөр бүрдсэн энэ өдрийн концерт маш их амжилттай боллоо. Үнэн сонин. 1957.09.13. №215 (6738) Баасан. 2-р нүүрт. У Де-нинтэй ярилцахад Хоёрхон жилийн өмнө Улаанбаатараас хэсэг залуучууд суулгасан хэдэг ачааны машин Баруун-Урт хотхд ирж байсан билээ. Тэр хүмүүсийн дотор БНХАУ-ын Хэ-Бе мужийн Тинжан хотод суудаг У Фан-Зэйгийн хүү У Де-Нин хамт иржээ. Тэд ирсэн өдрөөсөө аймгийн төвийн үйлдвэрийн нэг салбарт ажиллаж эх орны минь социализмын байгуулалтанд биесээрээ туслалцаж эхэлсэн юм. “Манай оёдолчин У Де-Нин бол ёстой нэг ажилчин хүн дээ” гэж аймгийн төвийн артелийнхны ярилцан дүгнэдэг нь аргагүй ажээ. Саяхан нэг өдөр үйлдвэрийн ажилчдын сууцны хоёр давхар барилгын баруун талын хаалгаар ороход манай У Де-Нин энд байдаг юм гэж артелын дарга Ядамжав хэлж билээ. Уудам саруул тасалгаанд ороход 30 гаруй насны хүн хөл машинаар хувцас оёж суулаа. Тэр бол оёдрлчин У Де-Нин ажээ. У Де-Нин ярихдаа. Миний эцэг урьд тариачин байв. Одоо тинжан хотод бий. Над захидал үргэлж ирдэг. Би уг нь тэр хотод оёдолчин байгаад монгол улсад 1955 оны хавар ирснээсээ хойш 2 жил гаруй болж байна гэлээ. -Би монголд ирж ажиллахдаа их дуртай байсан, ганц би ч биш бидний хамт ирсэн нөхөд маань бүгд л баяртай ирсэн, Тэгээд бид ямар зүгээр суухаар ирсэн биш дээ. Бидний зарим нь барилга дээр, зарим нь оёдол дээр янз янзын ажилд орцгоолоо. Би хуучин оёдлын ажилд бага зэрэг дадлагатай болхоороо энэ ажилд орсон юм гээд цааш нь ярихдаа: -Ямар ч ажил ялгалгүй, цагийг ашиглаж идэвх зүтгэлтэй ажиллах нь миний ажлын гол учраас би нэг ч минутыг хэрэггүй өнгөрүүлэхийг цээрлэдэг. Ялангуяа маргаашийнхаа хийх
513 ажилд бүх материйл зүү утсаа хүртэл дэс дараатай хэрэглэхээр бэлтгэдэг. Тэхээр өглөө ирээд ажиллаж эхлэхэд амар байдаг гэхэд түүний хажууд байсан аймгийн үйлдвэрлэлийн холшооллын артелийн дарга Шагдар ярианд оролцож -Манай У Де-Ниний ярьдаг түмэн зөв. У Де-Нин манай төвийн артельд 2 жил гаруй ажиллах хугацаандаа сар улирлынхаа төлөвлөгөөг 140-200%-иар биелүүлж, бас манай артелийн Жавзан, Загдсүрэн нарын олон хүнийг янз бүрийн хувцас хийх ажилд сургасан юм гэв. -Би сар бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг болохоор авдаг цалин минь зах нь 400- 500 төгрөг болдог. Ийм учраас зөвхөн миний амьдралд хүрэлцээд зогсохгүй миний эхнэр, хүүхдийн амьдралд ч их нэмэр болж байдаг. Е.Содномдавжаа. Үнэн сонин. 1957.09.25. №225 (6748) Лхагва. 1-р нүүрт. БНХАУ-ын 8 жилийн ойд зориулав БНХАУ-ын социалист байгуулалтын аугаа их амжилт Хятадын 600 сая ард түмний үндэсний их баяр-Бүгд Найрамдах Хятад Ард улсыг байгуулсны 8 жилийн ой удахгүй болох гэж байна. Хятадын их ард түмэн олон жилийн турш хийсэн ялгуусан хувьсгалт тэмцлийнхээ үр дүнд түүхэн ялалт байгуулсны үрээр 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаа тунхагласан билээ. Октябрын Социалист Их Хувьсгалын дараа уудам саруул нутаг, олон сая хүнтэй Хятад улсад ардын хувьсгал мандаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан нь дэлхий дахины түүхийн явцад асар их нөлөө үзүүлсэн үлэмж ач холбогдол бүхий явдал боллоо. Хятадын ард түмний түүхэнд найман жил бол өчүүхэн бага хугацаа юм. Гэвч Хятадын ард түмэн, ардын засгийн үед коммунист намынхаа шалгарсан удирдлагаар олон үеийн хоцрогдлыг шийдвэртэй арилган, улс орноо сэргээн мандуулж эх орныхоо эдийн засаг соёлыг социалист ёсоор өөрчлөх тэмцэлд лут их амжилт олсоор байна. Ардын засгийн үед Хятадын Ард Улсын эдийн засагт аугаа их хувьсгалт өөрчлөлт гарав. 1957 оны эхний байдлаар хятадын тариачин өрхийн 96,3 хувь нь тариалангийн хоршоонд оржээ. Үүний дотор тариалангийн дээд хоршоонд орсон өрх, бүх тариачин өрхийн 88 хувийг эзэлж байна. Жижиг гар үйлдвэрлэгчид, гар урчуудын 99 хувь нь хоршжээ. Улсын хэмжээний бүх хөрөнгөт үйлдвэрийн 99, хувийн худалдааны 80 гаруй хувь нь улс хувийн хоршсон аж ахуй болжээ. Энэ нь үйлдвэрлэлийн хэрэгчлийг өмчлөх талаар хувийн аж ахуй, социалист үйлдвэржүүлэлтийн хооронд зөрчил буюу хөрөнгөт ёс социалист өмчийн хоорондын зөрчлийг үндсэнд нь шийдвэрлэснийг харуулж байна. “Энэ бол хэдэн мянган жилийн турш байсан үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх явдлыг нийтийн өмч болгосон аугаа их социалист хувьсгал мөн” гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Хурлын энэ оны 7 дугаар сард болсон IV чуулган тэтдэглэжээ. Эдгээр амжилтын дагуу хятад ард улсын ангийн харьцаанд үндсэн өөрчлөлт гарчээ.
514 Ажилчин анги, төрийн удирдах анги болж урьдын тархай бутархай хувийн өмчит тариачид болж сэхээтнүүд нь социализмын үйл хэргийн төлөө тэмцэгчид болжээ. Хятадын хөдөлмөрч авьяаст ард түмэн, социализм байгуулах программыг амжилттай биелүүлж эдийн засаг, соёлын бүх салбарыг маш түргэн хөгжүүлэн гэрэлт ирээдүй өөд зориг төгөлдөр дэвшиж байна. “Улс ардын аж ахуйн 1956 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тухай” БНХАУ-ын тоо бүртгэлийн газрын энэ оны 8 дугаар сарын 1-нд гаргасан мэдээнээс үзвэл, улс өрдын аж ахуйн 1956 онд олсон амжилтын хэмжээ буюу хурд нь түрүүчийн 3 жилээс давсан төдийгүй, зарим зүйл нь анхдугаар таван жилийн төлөвлөгөө ёсоор 1957 онд байвал зохих хэмжээнээс давжээ. БНХАУ-ын нийт аж үйлдвэр (гар үйлдвэрийг оруулалгүй) 1956 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 109 хувиар биелүүлж таван жилийн төлөвлөгөөгөөр тогтоосон 1957 оны төлөвлөгөөнөөс үлэмж давжээ. Цахилгаан хүч, нүүрс нефть, болд, ширэм, цемент, уурын ба усны турбин, галт тэрэг, ачааны авто машин, мод, бөс бараа, цаас, чихэр, тос, давс зэрэг бүтээгдэхүүний гаралт 1956 онд 1955 оныхоос 65-335 хувиар өсчээ. Үйлдвэрийн бүтээгдэхүүн тооны талаар нэмэгдэхийн зэрэгцээгээр чанарын талаар эрс дээшилжээ. Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ 1957 оны эхний 5 сард ноднингийн мөн хугацааныхаас 11 хувиар нэмэгдэв. Хятад Ард Улсад машины үйлдвэр амжилттай хөгжиж байна. 1953 оноос одоог хүртэл машины 29 том үйлдвэрийг шинээр байгуулах өргөтгөх зэргээр ашиглалтанд оруулаад, одоо машины 40 гаруй том үйлдвэр байгуулж байна. Хуучин Хятадад нисэх онгоц, авто машины үйлдвэр огт байгаагүй бол одоо пуужинт нисэх онгоц, суурь машин, авто машин, вагон, шинэ маягийн галт тэрэг, трактор, комбайн үр цацах машины үйлдвэр байгуулж тэдгээрийг хийх болжээ. Хятадын хөдөө аж ахуй хэлбэрэлтгүй хөгжиж лут их амжилт олсоор байна. Хятадын нилээд нутагт сүүлийн жилд ган гачгийн сүрхий бэрхшээл тохиолдож байсан боловч тариалангйин услалтын системийг хөгжүүлж, тэргүүний туршлагыг дэлгэрүүлсний үрээр тариалангийн талбайг өргөтгөж, ургацыг нэмэгдүүлсээр байна. 1956 онд тариалангийн талбайн хэмжээ 1955 оныхоос, 1,5 хувь, хураан авсан ургацын хэмжээ үлэмж нэмэгдсэн байна. Хятадын мал аж ахуйтай районы мал нилээд өсч үхэр, адуу, хонь, ямаа 1956 оны тэргүүн хагаст 1955 оныхоос 1,6 хувиар өсчээ. Бас гахай ихээхэн өсч нэмэгдсэн байна. Хятадын хөдөө аж ахуйд орчин үеийн техник амжилттай нэвтэрч байна. 1957 оны эхний байдлаар тариалангийн механикжуулсан сангийн аж ахуй 166, сангийн мал аж ахуй 328, машин-тракторын станц 326 болж трактор, комбайн, ус татах машин зэрэг хөдөө аж ахуйн машины тоо олширсоор байна. Хятад Ард Улсад үйлдвэр хөдөө аж ахуйн хөгжилтийг дагаж тэнгэм, гол мөрөн, хуурай зам, агаарын тээврийн урьд хожид үзэгдээгүй их түргэн хөгжиж байна. Одоо хятад ард улс, 227 мянган км, засмал зам. 100 илүү мянган км, агаарын замтай болжээ.
515 Төмөр, засмал замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ, зорчсон хүний тоо сүүлийн үед их өсч анхдугаар таван жилийн төлөвлөгөө ёсоор 1957 онд хүрвэл зохих хэмжээнд хүрчээ. Хятадын дотоод гадаад худалдаа их хөгжив. Жижиглэн худалдаалах барааны гүйлгээ 1956 онд 1955 оныхоос 19 хувиар өсчээ. Үрийн тос, гахайн мах, чихэр, янжуур, бөс бараа, шаахай, унадаг дугуй, радио хүлээн авагч, керосин, нүүрс худалдах явдал 1956 онд 1955 оныхоос 103-159 хувиар нэмэгдэв. Хятадын гадаад худалдаа их хөгжиж 1956 онд гадаадад гаргасан ба гадаадаас оруулсан бүх зүйлийн үнэ 1950 оныхоос 1,6 дахин өсч гадаад худалдааны талаар тавьсан таван жилийн төлөвлөгөөт зорилт энэ оны эцэст давж биелэх бололцоотой болсон байна. Улс ардын аж ахуйн өрнөлт хөгжилтийн дагуу ард түмний аж байдал, соёлын хэмжээ хэлбэрэлтгүй дээшилж байна. Тариачдын худалдан авах чадал 1956 онд 1950 оныхоос 136 хувиар дээшилжээ. Ажилчин ажилтны тоо 1956 онд 1952 оныхоос 3 дахин өсчээ. Ажилчин, ажилтны жилийн цалингийн дундаж хэмжээ 1952 онд 446 юань байсан бол 1956 онд 610 юань болов. Хятад Ард Улсад, олон шатны сургууль, соёл гэгээрлийн байгууллага өргөжин хөгжиж байна. Дээд, тусгай мэргэжлийн дунд, бүрэн ба бүрэн бус дунд бага сургуулийн сурагчдын тоо 1956-57 оны хичээлийн жилд 120-151 хувиар буюу 1949 оныхоос бараг 3 дахин өсчээ. 1956 онд дээд сургуулиудыг 66 мянган хүн, тусгай мэргэжлийн дунд сургуулиудыг 170 мянган хүн төгсчээ. 1957 оны эхээр Хятад Ард Улсад драмын театр 2000, тосгоны клуб 10 мянга шахам, тосгоны номын сан 120 мянга, үйлдвэр уурхайн номын сан 17 мянга болсны дараа олон зуун мянган суурин ба нүүдлийн кино,соёлын гэр хөдөө орон нутагт ажиллаж байна. Ном хэвлэх явдал их өсчээ. Хүн амыг бичиг үсэг сургах ажлыг шургуу зохиож зөвхөн 1956 онд 8 сая хүнийг бичиг үсэгт сургасан байна. Урлаг утга зохиол, радио нэвтрүүлэг, эрүүлийг хамгаалах болоод биеийн тамирын ажил нэг адил ихээхэн хөгжсөн байна. Хятадын бүтээн байгуулах ажил түргэн хурдтай хөгжиж байгааг энэ бүхэн нь харуулж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, тариалангийн хоцрогдсон орноос ингэж одоо цагийн хөгжилтэй орон болж байна.Энэ бол Хятадын алдарт коммунист нам,ардын засгийн газрын мэргэн удирдлага, Хятадын бүх ажилчин, тариачин, сэхээтэн, олон үндэстний бүтээлч хөдөлмөрийн үр мөн. Хятадын ард түмэн,энэ богино хугацаанд ийм их амжилт олсон явдаллд ажилчин ангиар удирдуулсан ажилчин тариачны бат холбоонд түшиглэсэн ардын ардчилсан төрийг бүх талаар бэхжүүлэн, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал социализмын лагерийн дэмжлэг, энх тайвныг эрхэмлэгч бүх ард түмэн эрх хэмлэгч ард түмний дотно талархалт оршино гэж нөхөр Мао Цзе-дун Хятадын Коммунист намын VIII дугаар их хурал нээж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
516 Хятадын хувьсгалын ба бүтээн байгуулалах ажлын аугаа их ялалт мөн бөгөөд Марксизм-Ленинизмын онолыг хятадын хувьсгалын практиктай нягт холбож түүнийг хятад орны нөхцөл байдалд тохируулан бүтээлчээр хэрэглэсэний сайхан үлгэр жишээ мөн. Хятадын ард түмэн, Хятадын Коммунист намын VIII дугаар их хурал, бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын VI дугаар чуулганы түүхт шийдвэрийг хэлбэрэлтгүй биелүүлж социалист бүтээн байгуулалтын цуцалтгүй өрнүүлж байна. Социалист байгуулалтын амжилт хөгжлийн дагуу ардын ардчилсан нэгдмэл фронт улам бэхжиж байна. Нэгдмэл фронт оролцсон ардчилсан нам бүлэг цөм, тус нэгдмэл фронтын удирдан чиглүүлэгч гол хүчин Коммунист намын удирдлагын дор социализм байгуулахын төлөө гуйвалтгүй тэмцэж байна. БНХАУ нь СССР-ын хамт ази ба дэлхий дахины энх тайвны эвдэршгүй тулгуур болж олон улсын түгшүүртэй байдлыг намжаахын төлөө идэвхтэй тэмцэж, эрхэм чухал хувь нэмрээ оруулсаар байна. Дэлхий дахины ялангуяа алс дорнодын амин чухал асуудлыг Хятад Ард Улсыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж болохгүй билээ. Чухам энэ учраас БНХАУ, НҮБ-д хуулв ёсны эрхийг эдэлж зохих байр сууриа эзлэх ёстой. С. Гомбо Үнэн сонин. 1957.09.26. №226 (6749) Пүрэв. 2, 3-р нүүрт. Хятад ажилчдын амжилт Мөрөн (“Үнэн” сонины сурвалжлагчийн цахилгаан мэдээ). Мөрөн хотын үйлдвэрийн хоршооллынартельд ажиллаж байгаа хятад ажилчид, БНХАУ-ын 8 жилийн ойг угтаж барилга модны тасгийн жилийн төлөвлөгөөг 127 хувиар, 9 дүгээр сарын төлөвлөгөөг 159 хувиар биелүүлж улирал бүрд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн өөрийн өртгийг хямдруулж байна. Барилгачин Жан шү-жан, оёдолчин Ван Зи-тин нар өдөр бүрийн нормыг давуулан биелүүлж монгол ажилчин Ням-Ядам, Гомбо, эмэгтэй Гүндсамбуу, Цэрэндулам нарыг барилга модны ажиллд сургаж, европ маягийн хувцас хийх ажилд 15 хүнийг сургажээ. Үнэн сонин. 1957.09.28. №228 (6751) Бямба. 1-р нүүрт. Бүгд найрамдах Монгол ард улс Ойрын өдрүүдэд Бээжин хотын 40 үйлдвэр, уурхайн газарт ажилчдын санал шүүмжлэл өргөн өрнөж үйлдвэр уурхайн удирдлага ажилчдын саналын үндсэн дээр ажилаа цэгцлэн өөрчилж, шийдвэрлэвэл зохих асуудлын 60 %-ийг баярынхаа өмнө шийдвэрлэх юм. Удирдах ажилтан хүмүүс албан өрөөнөөс гарч, ажилчдын дунд орж ажил амьдралтайн танилцан, санал хүслийн сонсож, ажлаа хамтран зөвлөж байна.Жишээ болгож нэгийг дурдвал,Бээжин хотын баруун дүүрэгт орших Шижиншаны гам болдын үйлдвэрт үйлдвэрийн даргад, 5 орлогч дарга бусадл ажилтан бүгд 700 хүн албан тасалгаанд ажилдаг байжээ.Ажилчид энэ тухай
517 саналаа гаргаж үйлдвэрийн удирдлагын шат,дамжуурга тоймгүй олон,хийгээд олон хүмүүс үйлдвэрлэлд оролоцож чадахгүй байгаа байдлыг дариу засах тухай шүүмжилсэний дагуу үйлдвэрлэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч эхэлж байна. БНХАУ Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лайн урилгаар индонезийн дэд ерөнхийлөгч байсан доктор Хатта гэргий, охин,бараа бологсдынхоо хамт Бээжинд хүрэлцэн иржээ. Бээжин хотын дээд сургуулиудын 5000 мянга оюутан Бээжингийн их сургуульд цуглаан хийж колоничлолыг эсэргүүцсэн Сирийн ард түмний баатарлаг тэмцлийг эрс шийдвэртэй дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бүх Хятадын оюутны зөвлөлийн дарга Жао Чень жиан цуглаан нээж үг хэлсний дараа Бүх Хятадын оюутны холбооны дарга Ху чин ли Сирийн оюутны төлөөлөгчдийн дарга Халили Халид-Абдуль Нул нар цуглаан дээр үг хэлжээ. Шиаши мужад оршдог тужиа, мяо гэлэг цөөнх үндэстний өөртөө засах мужийн ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган хуралдаж, Шианши мужийн тужиа,мяо цөөнхр үндэстний өөртөө засах муж албан ёсоор байгуулсан тухай зарлажээ. Хөвөн тарьдаг нутагт хөвөнгийн арвин ургац авч улсдаа худалдах гэж байна.Аньхуэй мужийн 3 сая орчим муу хөвөнгийн талбайд хөвөн гойд сайн ургажээ.Уг муж энэ онд 800 мянган дань хөвөн хурааж авах нь өнгөрсөн оныхоос 50 гаруй хувиар давж байна.Шеньши мужийн олон хушуу,хөрөнгөө хурааж аваад улсдаа 1100 мянга илүү жин хөвөн худалджээ.Шиньжиан мужийн Тэнгэр уулын ар өврийн 1.7 сая му хөвөнгийн талбайд арвин их өргөн ургаж удахгүй хураан авч байна. Тэндхийн хөвөнгийн ургац маш сайн гарч, дунджаар нэг му гарзаас 100 гаруй жин хөвөн хурааж авах боломжтой болжээ.Жианси, Хубэй зэрэг мужид хөвөнгийн арвин ургац авах төлөвтэй байна. Лхас хотын төмрийн үйлдвэр барьж дуусаад ашиглалтад орох гэж байна. Тэр үйлдвэрийн бүх төхөөрөмжийг Таньжин, Нанжин хотын үйлдвэр хийжээ. Үнэн сонин. 1957.09.29. №229 (6752) Ням. 4-р нүүрт. ХЯТАДЫН ИХ АРД ТҮМНИЙ ЯРУУ АЛДАРТ БАЯР Манай найрамдалт Хятадын үй олон сая ард түмэн, тусгаар тогтносон эрх чөлөөт Хятад Ард Улс байгуулсны найман жилийн ойг алдарт коммунист намынхаа удирдлагаар анхдугаар таван жилийнхээ төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэхийн төлөө уудам нутаг орондоо зохион бүтээх их хөдөлмөр өрнүүлж байгаа ийм үед зориг бадрангуй тэмдэглэж байна. Энэ тэмдэглэлт ойг хятад анд нөхдийнхөө хамт аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийнхан, түүний дотор БНМАУ-ын хөдөлмөрчид баяртай тэмдэглэж, Хятадын ард түмний олсон гайхамшигт амжилтуудыг ах дүү социалист нийт орны амжилт гэж бахдан үзэж байна. Тэдгээр амжилт нь социалист лагерийн хүчин чадлыг бэхжүүлэх болоод дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах хэрэгт чухал хувь нэмэр болж байна.
518 Хятад орон даяар ялангуяа анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд аж үйлдвэрийн барилгын ажил далайцтай өрнөж байна. Энэ засвар 825 үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд үүнд хар металлургийн комбинат, өнгөт металлургийн үйлдвэр, цахилгаан станц, чулуун нүүрсний уурхай, нефтийн үйлдвэр, суурь машин, автомобилийн болоод химийн зэрэг чухал 205 үйлдвэрийн газрыг Зөвлөлт улсын тусламжтайгаар байгуулж байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн маш түргэн нэмэгдсээр байна. Хятад Ард Улс хэрэгцээндээ шаардагдах машин тоноглол, төхөөрөмжийн 60 хувийг нь 1957 онд өөрийн үйлдвэрээс хангах боломжтой болжээ. Бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх журмыг сахихын төлөө хөдөлгөөн ажилчин, албан хаагч, инженер-техникийн ажилтан нарын чармайлтын дүнд эрчимтэй өрнөж, зохих үр дүнгээ үзүүлсээр байна. Анхдугаар таван жилд аж үйлдвэрийн байгуулалтын төлөвлөгөөг амжилттай биелүүлж байгаа нь тус орныг цаашид улам өргөн аж үйлдвэржүүлэхийн суурь нь болж байна. Ноднин есдүгээр сард хуралдсан Хятадын коммунист намын VIII их хурал хятадын ард түмний амьдралд том үйл явдал болсон юм. Тус их хурал хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний (1958-1962 он) төслийг баталж, түүндээ ардын аж ахуйг хөгжүүлэх, хөдөлмөрчдийн аж байдал, соёлын хэмжээг дээшлүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлоод хятадын ард түмний хэтийн сайхан замыг заажээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс өнгөрсөн жил хөдөө аж ахуй, гар үйлдвэр, капиталист хувийн аж үйлдвэр ба худалдаанд социалист өөрчлөлтийг үндсэнд нь хийж дуусгасан бөгөөд тийнхүү Хятад Ард Улсад социалист хувьсгал шийдвэрлэх ялалтаа байгуулсан юм. Дээрх социалист өөрчлөлтийн тухай БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дөрөвдүгээр чуулганд энэ оны зургадугаар сарын 26-нд засгийн газрын ажлын тухай тавьсан тайлан илтгэлдээ, энэ бол үйлдвэрлэлийн хэрэгслийг олон мянган жилийн турш хувьдаа өмчилж байсныг нийгмээр өмчлөх болгосон социалист их хувьсгал мөн гэж хэлжээ. Хятад Ард Улс хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх талаар их амжилт олжээ. Үр тариа, цай болон зарим техник ургамлын үйлдвэрлэлийн талаар анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр заагдсан үүргийг хугацаанаас нь өмнө биелүүлсэн байна. Хятадын бүх тариачин өрхийн 90 гаруй хувь нь үйлдвэрлэлийн хоршоонд нэгдэн орж, улмаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх хэрэгт үлэмж тус хүргэв. Хятадын коммунист нам, хоршоожуулах хөдөлгөөнийг төлөвлөгөөтэйгээр удирдахын хамт нийгэмчилсэн аж ахуй байгуулах болоод тэдгээрт хөдөлмөрийг зохион байгуулах, орлогыг хувиарлах талаар олсон туршлагыг байнга дүгнэж, зохион байгуулалтын ба улс төрхүмүүжлийн ажлаа явуулж байна. Үүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нийгмийн өмчийг хайрлан хамгаалах үзлээр хоршооны гишүүдийг хүмүүжүүлэх, хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх ба хоршооны гишүүдийн аж байдлыг сайжруулахад онц анхаарал тавьж байна. Хятадын хөдөө тосгонд хоршооллын байгууллыг тогтоон бэхжүүлж, хот хөдөөгийн харилцааг өргөтгөн батжуулж байгаа явдал бол Хятадын ажилчин анги болоод тариачны
519 холбоог улам бэхжүүлж байгаа хэрэг мөн. Хятад Ард Улсад хөдөө аж ахуйг ийнхүү өөрчлөн байгуулж байгаа баримт нь марксист-ленинист сургаалын хүчтэйг ба үнэнийг яруу тод гэрчилж байна. Хятадын хөдөлмөрчдийн аж байдал, соёлын хэмжээ улам дээшилсээр байна. Ажилчин, албан хаагчдын цалингийн дундаж хэмжээ нь 1946 онд 1932 оныхтой харьцуулбал 33.5 хувиар нэмэгдсэн бөгөөд бас тариачдын орлого нэмэгдсэн байна. Улс төр, үзэл суртлын фронтод социалист хувьсгалын ялалтыг хангахын тулд баруунтан этгээдийн эсрэг тэмцлийг хятадын коммунист нам амжилттай өрнүүлж байна. Энэ тэмцлийг явуулахын зэрэгцээгээр ажилд гарсан алдаа дутагдлыг арилгаж, ажлын стилийг сайжруулах явдалд онц анхаарч байна. Манай их хөрш Хятадын ард түмэн, түүхийн богино хугацаанд улс ардынхаа аж ахуй, соёлыг хөгжүүлэх ба ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэх үйл хэрэгт асар их амжилт олсон явдал бол капиталист байгууллаас социалист байгуулал зүйрлэшгүй их давуутайг нийт олонд тодорхой харуулж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс болоод манай улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай 1952 онд байгуулсан хэлэлцээрээс хойш өдөр ирэх тусам өргөжин бэхжиж байгаа бөгөөд тэр нь пролетарийн интернационализмын зарчим, харилцан туслалцах нөхөрсөг зарчим дээр тулгуурлаж байдаг. Монгол-Хятадын ард түмний найрамдал бол уламжлалт, эвдэршгүй бат найрамдал юм. Манай орны социалист байгуулалтад Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад ардчилсан ах дүү улс тусалж байна. Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улс оршин тогтнож байгаа 37 жилийн турш зөвлөлтийн их ард түмний үзүүлж байгаа зүйл зүйлийн үнэлж баршгүй их тусламжид Монголын ард түмэн хязгааргүй их баярлаж байдаг. Манай улсад социализмыг байгуулах үйл хэрэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улс, ажиллах хүч ба материал-техникийн их тусламж үзүүлж байгаа явдалд Монголын бүх хөдөлмөрчин, ажилчин малчин, сэхээтэн чин сэтгэлээсээ баярлаж, Хятадын ард түмнийг социализмын байгуулалт ба дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх үйл хэрэгт улам гялалзсан сайхан амжилт олох болтугай! Гэж үнэн зүрхнээсээ ерөөж байна. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал үеийн үед мөнх мандах болтугай! Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА НӨХӨР МАО ЦЗЕ-ДУН, БҮХ ХЯТАДЫН АРД ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НӨХӨР ЛЮ ШАО-ЦИ, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД
520 НӨХӨР ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ НАР ТАНАА Хятадын ард түмний үндэсний баярын өдөр-Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг Тунхагласны 8 жилийн ойг тохиолдуулж Монголын бүх ард түмэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын өмнөөс эрхэм нөхөд Та бүхэн болоод Та бүхнээр уламжлан ах дүү Хятадын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж сайн сайхныг ерөөе. Хятадын Коммунист намаар удирдуулсан Хятадын ард түмэн урагшаа эрчимтэй дэвших хөдөлгөөнд үзэгдээгүй их амжилт олсон явдалд БНМАУ-ын хөдөлмөрчид чин сэтгэлээсээ баярлаж байдаг юм. Монгол Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, нягт хамтын ажиллагаа өдрөөс өдөрт улам хөгжин бэхжсээр байна. БНМАУ-д социализм байгуулах хэрэгт үнэт тусламж үзүүлж байгаа хятадын ард түмэнд монголын ард түмэн талархаж байна. Монголын ард түмэн энэ гайхамшигт өдрийг тохиолдуулан энх тайвны бүтээн байгуулах хөдөлмөр ба даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ улам их амжилт олохыг агуу их хятадын ард түмэнд чин зүрнээсээ ерөөж байна! Манай хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.ЦЭДЭНБАЛ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд С.АВАРЗЭД Улаанбаатар хот 1957 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. БНХАУ-ын 8 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 8 жилийн ойд зориулсан үзэсгэлэн энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Элдэв-Очирын нэрэмжит кино театрын танхимд нээгдэв БНМАУ-ын соёлын яамнаас эрхлэн байгуулсан энэ үзэсгэлэнг соёлын яамны сайд нөхөр Сосорбарам нээж үг хэллээ. Үзэсгэлэн нээхэд, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн нөхөр Ч.Сүрэнжав, Б.Дамдин, Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нөхөр Н.Жагварал, С.Аварзэд, БНМАУ-ын яамдын сайд нар, нийслэлийн нам, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид байв. СССР-ээс БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд В.М.Молотов, БНХАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин, БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрх элчин сайд Пак Кван Сен, БНЧУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч К.Доуцек нар үзэсгэлэн нээхэд байв.
521 Элдэв-Очирын нэрэмжит кино-театрын танхимд байгуулсан үзэсгэлэнд, чөлөөлөгдсөнөөс хойш 8 жилийн дотор БНХАУ, улс ардын аж ахуйн бүх салаа мөчирт олсон их амжилтыг зураг үзмэрийн зүйлээр үзүүлжээ. Чөлөөлөгдсөнөөс хойших 8 жилд БНХАУ-ын аж үйлдвэр үлэмж хөгжсөний дотор, ялангуяа төмөр боловсруулдаг суурь машины үйлдвэрийн бүтээгдэхүүн 89%, бас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 49%, тээвэр, харилцаа холбооны хөгжилтөд төмөр замын тээвэр 59.5% өссөнийг үзэгчид их сонирхож байна. БНХАУ-ын соёл гэгээрлийн ажил цэцэглэн хөгжиж, зөвхөн дээд сургуулийн тоо 40% өссөний гадна, Хятадын хүн ардын аж амьдралын байдал үлэмж дээшилж, тариачдын худалдан авах чадвар 136 хувиар дээшилсэн зэрэг тоо баримтыг үзэсгэлэнд харуулж фото зургаар үзүүлсэн байна. Үзэсгэлэнд БНХАУ-ын гар урлал, бөс бараа, ном хэвлэл, нарийн урлалын зүйлийг тавьсан нь үзэгчдийн сонирхлыг их татаж байна. БНХАУ-ын 8 жилийн ойд зориулсан энэ үзэсгэлэн бол Хятадын их ард түмний ололт амжилтыг нийслэлийнхэнд танилцуулахад тус дөхөм болж, Монгол-Хятадын ард түмний найрамдлыг улам бэхжүүлэх нь дамжиггүй. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ю.ЦЭДЭНБАЛ ХЯТАДЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨГЧ АРМИЙН АНСАМБЛИЙН ЖҮЖИГЧДИЙН КОНЦЕРТ ҮЗЭВ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, саяхан улсын хөгжим-драмын театрт Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ансамблийн жүжигчдийн концерт сонирхож үзлээ. Хятад, Монгол, Уйгар, Төвд зэрэг олон үндэстний дуу бүжгээс бүрдсэн сайхан концертын төгсгөлд нөхөр Ю.Цэдэнбал Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, Соёлын яамны сайд С.Сосорбарам, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин нар тайзан дээр гарч жүжигчидтэй уулзав. Нөхөр Ю.Цэдэнбал Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ансамблийн жүжигчдэд баяр хүргэж үг хэлэхдээ : Манай их хань Хятадын ард түмний төлөөлөгч та нөхөдтэй уулзаж байгаадаа бид баяртай байна. Хятадын ард түмэн алдарт Коммунист Намынхаа удирдлагаар Улс ардын аж ахуй, соёлоо үлэмж хөгжүүлж байна. Үүний нэг сайхан гэрч бол та нөхдийн чадварлаг сайхан тоглолт мөн. Та нарын уран чадварыг маш сонирхож үзлээ. Та нар, өөрийн ард түмний урлагаас гадна Монголын ард түмний урлагаас сайхан тоглож байна. Сайхан тоглолтоо сонирхуулсан та нөхдөдөө талархал хүргэж, цаашдынхаа ажилд улам их амжилт гаргахыг ерөөе гэв.
522 Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА С.АВАРЗЭД ХЯТАДЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИЙН АНСАМБЛИЙНХНЫГ ДАЙЛАВ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд есдүгээр сарын 30-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дуу бүжгийн ансамблийн жүжигчдэд зориулан дайллага хийв. Дайллага дээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дуу бүжгийн ансамблийн жүжигчид байв. Дайллага дээр Ч.Сүрэнжав, Б.Дамдин, яамдын сайд Б.Дорж, С.Сосорбарам нар болон соёл урлагийн зүтгэлтэн нар байв. Бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин, элчин сайдын яамны ажилтан нар байв. Дайллага элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. БНМАУ-ын соёлын яамны сайд С.Сосорбарам БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн ансамблийн удирдах нөхдийг хүлээн авч уулзав БНМАУ-ын Соёлын Яамны сайд С.Сосорбарам БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн дуу бүжгийн ансамблийн дарга ахлах хурандаа Чен Я-дин тэргүүтэй удирдах нөхдийг хүлээн авч уулзав. Уулзалт дээр БНМАУ-ын соёлын яамны орлогч сайд Ж.Болд байлцав. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. Хятад Ард Улс байгуулагдсны 8 жилийн ойд зориулсан баярын хуралдаан Улаанбаатарт болсон нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 8 жилийн ойд зориулсан нийслэлийн нам, улс, олон нийтийн байгууллага, Монгол-Хятад ажилчдын төлөөлөгчдийн хамтарсан баярын хуралдаан өчигдөр улсын хөгжим-драмын театрт болов. Театрын тайзны гүнд “Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдал мандтугай” гэж Хятад, Монгол хэл дээр бичиж, БНХАУ, БНМАУ-ын сүлд, төрийн далбаагаар чимсэн байв. Хурлын тэргүүлэгчдийн байранд нөхөр Д.Дамба, Б.Дамдин, Ч.Сүрэнжав, Ю.Цэдэнбал, Л.Цэнд, С.Аварзэд, Н.Жагварал, Б.Жамбалдорж, Д.Самдан, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин нарын зэрэг хүмүүс гарч ирэхэд баярын хуралдааныхан нижигнэтэл алга ташиж угтав.
523 Баярын хуралдаан дээр СССР-ээс БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд В.М.Молотов, БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Пак Кван Сен, БНЧУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч К.Доуцек нар болоод эдгээр элчин сайдын яамны ажилтан нар байв. Баярын хуралдааныг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Улаанбаатар хотын зөвлөлийн дарга нөхөр Алгаа нээв. Хөгжимд БНМАУ, БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсны 8 жилийн ойн тухай илтгэлийг БНМАУын Соёлын яамны орлогч сайд Л.Ванган хийв. Илтгэгч, ард түмнийхээ аж байдал, соёлын хэмжээг цуцалтгүй өрнүүлж, энх тайван социализмын үйл хэрэгтээ их амжилт гаргаж байгаа Хятадын ард түмэнд Хятад Ард Улс тунхагласны 8 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн баяр талархал илэрхийлээд, агуу их Хятадын ард түмэн тусгаар тогтнолынхоо 8 жилийн дотор эдийн засаг соёлоо хөгжүүлэх талаар их амжилт гаргаж байгаа тухай ярив. Нөхөр Л.Ванган хэлэхдээ, одоо Хятадын их ард түмэн улс орноо хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байна. Хятад Ард Улсын анхдугаар таван жилийн төлөвлөгөөний гол том зорилго бол хятад орныг хоцрогдсон газар тариалангийн орноос тэргүүн зэргийн социалист аж үйлдвэрийн гүрэн болгоход оршиж байна. Хятадын бүтээлч ард түмэн нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй коммунист намынхаа удирдлагаар явж их Зөлөлт Холбоот Улс бусад ах дүү орны сэтгэл харамгүй тусламжтайгаар улс ардынхаа аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэх итгэл төгс хөдөлмөрлөж байна. Хятад Ард Улс анхдугаар таван жилийн дотор аж үйлдвэрийн 825 газар байгуулж төлөвлөгөөнөөсөө 131 үйлдвэрийн газар нэмүү байгуулсан байна. Хятадын аж үйлдвэрийн үйлдэхүүний хэмжээ 1957 онд 60.3 миллиард юанд хүрч 1952 оныхоос 2.2 дахин өсчээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний явцад хувийн жижиг гар үйлдвэр, капиталист аж үйлдвэр худалдаанд социалист өөрчлөлт хийсэн явдал бол Хятадын ард түмний нэг том ялалт мөн гэв. Эдгээрийн үр дүнд Хятадын ард түмний аж амьдрал соёлын хэмжээ эрс дээшилснийг илтгэгч баримтаар гаргаж ярив. Илтгэгч цааш нь хэлэхдээ, Монгол Хятадын ард түмний найрамдал, улс төр эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өсөн бэхжиж байгааг онцлон тэмдэглээд Хятад Ард Улсаас манай улсад ихээхэн хөрөнгө хүчний туслалцаа үзүүлж шаазан ваар, шүдэнз, савангийн үйлдвэр, мод, цаас, туйпууны завод, орон сууц, аж үйлдвэрийн барилга зэрэг өдий төдий зүйлийг байгуулан туслаж байгаа тухай ярив. Илтгэгч үгийнхээ төгсгөлд Монгол Хятадын ард түмний эвдэршгүй мөнхийн найрамдал, дэлхий дахинд энх тайвныг ерөөхөд баярын хуралдааныхан нижигнэтэл алга ташив. Дараа нь БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин үг хэлэв. Нөхөр Хэ Ин хэлэхдээ, БНХАУ-ыг тунхагласнаас хойш 8 жилийн алдарт ой болж байгааг онцлон дурдаад түүхийн энэ богино хугацаанд БНХАУ Хятадын коммунист намын
524 удирдлага, Зөвлөлт Холбоот Улс ба ах дүү ардчилсан орны тусламжтайгаар социализм байгуулах үйлстээ асар их амжилт олж ирснийг тэмдэглэв. БНХАУ-ын тусгаар тогтносны эхний 3 жилд эдийн засгаа сэргээн босгож одоо улс ардынхаа аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байна. Энэ таван жилд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний төлөвлөгөөг давуулан биелүүлж 1957 онд 18 миллиард 9 сая киловатт цахилгаан энерги, 117 сая тонн нүүрс, 5 сая тонн болд, 6 сая 800 мянган тонн цемент тус тус үйлдвэрлэлээ. Бас ачааны авто машин, реактив нисэх онгоц үйлдвэрлэх болов. Түүнчлэн трактор, радио аппарат, усан ба элчит цахилгаан станцын тоноглол төхөөрөмж зэрэг орчин үеийн техникийн тоноглолыг үйлдвэрлэх болов. Улсын хэмжээгээр 70 сая хүн бага, дунд, дээд сургуульд суралцаж байна. Урлаг утга зохиол, шинжлэх ухаан цэцэглэн хөгжиж байна. Таван жилийн дотор ажилчин албан хаагчдын цалин дунджаар 37 хувиар өсөв. Бас ард түмний бодит орлого 40 хувиар нэмэгдэв гээд нөхөр Хэ Ин цааш нь хэлэхдээ, 1956 он бол манай улсын эдийн засгийн фронт дахь хувьсгалын жил байв. 1956 онд хөдөө аж ахуй үйлдвэр худалдаанд үйлдвэрлэлийн хэрэгслийг улсын өмч болгох зорилтыг үндсэнд нь биелүүлэв. Одоо тариачин өрхийн 96 хувь нь хөдөө аж ахуйн хоршоололд нэгдэв. БНХАУ тогтсон анхныхаа өдрөөс эхлэн энх тайван гадаад бодлого явуулж, улс гүрнүүд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг баримталж ирлээ. Тус улсын нэр хүнд олон улсын тайзан дээр улам дээшилж одоо манай улс 29 улстай дипломат харилцаа тогтоож, 60 гаруй оронтой эдийн засаг соёлын харилцаатай байна гэв. Нөхөр Хэ Ин хэлэхдээ, БНМАУ тусгаар тогтносон 36 жилийнхээ дотор аж ахуй соёлын талаар асар их амжилт олжээ. Ах дүү монголын ард түмний ололт амжилт бүхэнд Хятадын ард түмэн бахдан баярлаж байдаг юм. Феодалын дарлал ба империализмын түрэмгийллийг эсэргүүцсэн хамтын тэмцлээр гагнагдсан Хятад Монгол хоёр улсын гүн зузаан найрамдал нь социализм байгуулж, энх тайвны хөдөлмөрөөр улам хөгжин бэхжиж байна. Бас манай хоёр улсын эдийн засаг соёлын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт хөгжиж байна. 1956 онд байгуулагдсан Хятад Монгол хоёр улсын эдийн засаг, техникийн тусламжийн тухай хэлэлцээрт заагдсан ажил одоо нэгэнт эхлээд байна. Монгол Ард улсад ажиллаж байгаа хятад ажилчид БНМАУ-ын бүтээн байгуулалтын их ажилд оролцож монголын ард түмэнтэй хамтын хөдөлмөр, амьдарлаараа дотно болжээ. Энэ бүхэн бол манай хоёр улсын бат найрамдал улам бэхжин хөгжиж байгаагийн яруу тод илрэл мөн гэв. Хэ Ин үгийнхээ төгсгөлд Хятад Монгол хоёр улсын ард түмэн марксизм ленинизмийн ялагдашгүй сургаалыг мөрдөж алдарт коммунист нам, Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлага, Зөвлөлт Холбоот Улс болоод социалист бусад орны тусламжтайгаар энх тайван бүтээн байгуулах үйлстээ их амжилт олно гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Хэ Ин бас Хятад Монголын ард түмний мөнхийн найрамдал Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн улс орны их нягтралыг ерөөхөд баярын хуралдааныхан удтал алга ташив. Баярын хуралдааны дараа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дуу бүжгийн ансамблийн жүжигчид ба монголын жүжигчдийн хамтарсан том концерт тоглов.
525 Концерт амжилттай сайхан боллоо. Концертын төгсгөлд БНМАУ-ын соёлын яамны сайд С.Сосорбарам Хятадын Ардын Чөлөөлөх Армийн жүжигчдэд баяр хүргээд БНМАУ-ын засгийн газрын шагнасан хүндэт жуух бичгийг Хятадын Ардын Армийн ансамблийнханд гардуулав. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ансамблийн дарга ахлах хурандаа Чен Я-дин хариу баяр хүргэж үг хэлэв. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. Хөдөлмөрч хүмүүсийн гараар Өндөрхаанд хөдөөнөөс хааяа орж ирэхэд л хуучин таньдаг хашаа байшин ор сураггүй болоод оронд нь өнгө будаг ялгагдсан шинэ барилга босчихсон байх юм. Энэ олон шинэ барилга маань юу билээ гэж малчин Доржийн асуухад хамт яваа Цэдэн: -Баруун талынх нь аймгийн үйлдвэрчний эвлэлийн барилга, зүүн талынх нь барааны их дэлгүүр барьж байгаа юм. Хятад ажилчид ч ёстой юмыг үзэх харахын хооронд хийдэг нямбай хүмүүс юм. Бас тэр зүүнтэй халуун усны барилга удалгүй дуусах гэж байна. Эднийг цөм хятад ажилчид барьж байгаа юм шүү гэж Өндөрхаан хотын өөрчлөлтийн тухай тэр хоёрын хүүрнэн ярилцаж байхыг сонсож билээ. ... Түүнээс хэд хоногийн дараа дэлгүүрийн барилга барьж байгаа хэсэг барилгачин дээр барилгын технигч Галттай хамт очлоо. Эргэн тойрон байсан лужир том чулуу бөртийх ч юм үгүй болоод эв зүйг олж нийлүүлэн босгосон хадан туурга сүндэрлэж байв. Нэгэнт ханы нь өрж дууссан учир дээврийг хиййхээр нурууны яс модыг энд тэндгүй хөрөөдөж цавчиж байгаа хятад ажилчидтай уулзлаа. Нилээд өндөр нуруутай хятад ажилчныг бригадын дарша Тан Фу Шин гэдэг ажээ. Манайхан Октябрийн 40 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 8 жилийн ойг угтаж уралдаанд авсан үүргээ сайн биелүүлж байна. Бид дэлгүүрийнхээ барилгыг Октябрийн баярын наана дуусгана. Ер нь Монгол нөхдийнхөө сайн сайхны тулд хийж байгаа зүйлээ чанартай, түргэн хийхийг бид эрмэлздэг, энэ бол бидэнд нэр төр, алдар гавьяаны ариун үйлс юм гээд Ган Фушин цааш нь: -Ажлын амжилт бол нэгдмэл зохион байгуулалт, чармайлтаас шалтгаалдаг, бид орой бүр өдрийнхөө ажлын ололт дутагдлыг хүн бүр дээр гаргаж, маргаашийнхаа ажлын тухай ярилцдаг. Манайхан голдуу мужаан боловч өрлөг шавардлагын ажлыг бүгдээрээ хийж чадна. Ийм учраас хана өрөх, мод шаврын ажлыг эхнээс нь цөмөөрөө ажиллаж дуусгаад дараагийн ажилд ордог. Энэ нь ажилд ахиц дөхөцтэй байдаг. Мужаан Ши Тай-ши, Кун Шан-жи, шаварчин У Ин-ли нар ямар ч ажлыг чанар үзэмжтэй, өөлөх аргагүй сайн хийдгээрээ бидэнд дууриал болж байдаг юм гэв. Тэд цөм жигд шалгам ажилладаг нь хятад хүний ажилч хичээнгүйг харуулж байна. Бас их бага ямар ч юм хийхэд зай хэмжээг нарийн авч буцалт дахилтгүй тааруулдаг, ооль хөрөө сүхнээс эхлээд багажаа хэзээ ямагт хурц бэлэн байлгадаг нь ажлыг түргэн бүтээхэд их тустай ажээ.
526 Их дэлгүүрийн барилгын техникч Галт: -Манай хятад нөхөд хамт ажиллахад тун урамтай юм. Барилгын зураг төлөвлөгөөгөөр тавигдсан үүргийг ягштал баримталж голдуу л хугацаанаас наана хийчинэ шүү, нурууны модыг 6 хүн 5 хоногт хийдэг бол 3 хоногт босглж дууслаа. Одоо гадна дотор шавардлага шал будгийн ажил л үлдээд байна. Энэ барилгыг 18 хүн 7 бүтэн сар баривал зохих юм. Гэтэл Тан Фу шин даргатай 12-хон хүн 4 сар гаруй хугацаанд дуусгах нь. Уг барилгаа Октябрийн баярын наана дуусгаад, шилжүүлж өхөөр мэрийцгээж байгаа юм. Чулуугаар хана өрөх нь туйпуунаас их хэцүү манай барилгачид зуурмагийг сайн тааруулж чулууг зөв өрж тавьснаас бөх бат барилга болсон гэж би боддог. Хана босгож дуусмагц хүчээ хувиарлан 6 хүнээ эмч нарын сууцны барилга дээр ажиллуулж байна. Одоо манай Тан Фу шингийн бригад БНХАУ-ын 8 жилийн ойг угтсан уралдаанд түрүүлж яваа. Энэ гарамгай амжилтын үндэс бол хятад ажилчид эрхэлсэн ажилдаа мэргэжил дадлага ихтэй эв түнжин, сайтай зохион байгуулалттай, гар нийлсэнд л байна гэж би боддог гэв. Хятад барилгачдын хөдөлмөрч уран гараар боссон их дэлгүүрийн сайхан барилга Өндөрхаан хотын гудамжинд гялалзан, элдэв бараа таваараар дүүрэн шинэ дэлгүүр хөдөлмөрчдөд үйлчилж эхлэх цаг тун удахгүй болох нь ээ. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 2-р нүүрт. БНХАУ-ын мал аж ахуйн амжилт БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын комунист нам, ардын засгийн газар мал аж ахуйг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байна. БНХАУ-д газрын репорм хийсэн явдал хөдөө аж ахуйг хүчирхийгээр өрнүүлж социалист ёсоор өөрчлөн байгуулахад их түлхэц болсон билээ. Хятадын комунист нам,ардын засгийн газраас удаа дараа авсан арга хэмжээний үр дүнд хөдөө аж ахуйн бүх төрлийн малын тоо 1952 онд дайны өмнөх хэмжээнээс давжээ. БНХАУд улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний эцэст 8340 мянган адуу, 73 сая үхэр, 1 сая 970 мянган луус, 13 сая 950 мянган илжиг, 68 сая 720 мянган хонь, 44 сая 320 мянган ямаа, 110 сая гахайтай болох юм. Үүнийг биелүүлэхийн тулд малын арчилгаа маллагааг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх ажлыг хүчтэй болгох, мал аж ахуйг эрхэлдэг сангийн аж ахуйн ажлыг зөв зохион байгуулах, малын ашиг шимийг дээшлүүлэх үйлдэр угсааг сайжруулах талаар асар их арга хэмжээ авч байна. Хятад ард улсад сүүлийн жилүүдэд малын тэжээлийн нэмэгдлийг хайж олоход онц анхаарч байна. Эрдэнэ шишийн тэжээл түүний иш навч зэргийг даршилж малын тэжээлд хэрэглэдэг болжээ. 1956 онд малын тэжээлд 3300 мянган тонн дарш бэлтгэсэн байна. Малын тэжээлд өндөр ургацтай тэжээлийн ургамал царгас тарих ажлыг хятадын хойт баруун урд мужуудаар зохиож байна.
527 БНХАУ-ын мал аж ахуйн районуудад хоршоолын хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн оноос эхлэн Өвөр монголын автономит район ба Синьцзянд мал аж ахуйн үйлдвэрлэлийн олон хоршоо байгуулжээ. Мөн Гансуй Цинхай мужид мал аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо байгуулсаар байна. 1956 оны сүүлчээр дээрх 4 н мужид мал аж ахуйн үйлдвэрлэлийн 1230 гаруй хоршоо байгуулсан байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 1956 онд мал аж ахуйн чиглэлийн сангийн аж ахуй 318 байжээ. Бээжин хотын дэргэдэх Нанцьзэ гэдэг сангийн аж ахуй 1956 онд 466 саалийн үнээнийхээ үнээ бүрээс дунджаар 4800 кл сүү саажээ. 1956 онд Чжэн Наний хонины аж ахуй нарийн заримдаг нарийн ноост хонь тус бүрээс дунджаар 5,3 кл ноос авчээ. Хятадын Синьцзяны автономит районд зөвлөлтийн мэргэжилтний тусламжтайгаар Синцьзяны ноос махны нарийн ноост хонийг гарган авсан бөгөөд энэ хонины хуц 7 кл эм хонь 4 кл ноос өгч байна. Сүүлийн үед хятадын Коммунист нам ардын засгийн газрын их анхаарал халамжийн ачаар 300 мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний ажил их хөгжиж байна. Одоо үед БНХАУд хөдөө аж ахуйн бүс хамаарсан эрдэм шинжилгээний 6 институт ажиллаж байна. БНХАУ-д мал аж ахуйг хөгжүүлэх талаар авч явуулсан арга хэмжээний үр дүнд анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний эхний 4 жилд мал нь үлэмж өссөн бөгөөд 1956 оныг 1949 оны байдалтай зэрэгцүүлвэл адуу 51% үхэр 60 % илжиг 24 % тэмээ 52 % хонь 103 % ямаа 141 % гахай 16% аар өсчээ. Хятадын коммунист нам ардын засгийн газрын мэргэн удирдлагын дор хятадын хөдөө аж ахуйн хөдөлмөрч хүмүүс эрдэмтэн нар социалист өөрчлөлтийн агуу их төлөвлөгөө хөдөө аж ахуйг өөрчлөн хөгжүүлэх программыг биелүүлэх хэрэгт улам их амжилт гаргасаар байна. Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. Хатан голын хөвөөгөөр БНХАУ–ын Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дахь Хатан голын хөвөөгөөр олон шинэ сонин зүйл бий болсоор ажээ. Тэр олон сонин зүйлийн нэг нь Бугат хот юм. Далан хар уулын энгэрт Хатан голын хөвөөн дээр ажилч хичээнгүй хүмүүсийн гараар бүтсэн тэр хотыг үзэсгэлэнт гэсэн утгаар бугат гэж нэрлэсэн нь одоогийн байдалд зохимжтэй нийцжээ. Дөчин түмэн хүн суудаг тэр хотод болд төмөрийн үйлдвэр байгуулж түүнийг үйлдвэрийн томоохон район болгох тухай бүх хятадын ардын төв засгийн газар тогтоол гаргажээ. БНХАУ-ын том уурхайн нэг болох баян овоогийн төмөрийн хүдэрийн уурхай бугат хотод ойрхон байдаг учраас тэнд болд төмөрийн үйлдвэр хөгжих боломжтой. Бас үлэмж чанарлаг нүүрс гардаг шугуйтын чулуун нүүрсний уурхай бугатын бараг дэргэд нь байна. Нүүрсний тэр уурхай хот 2 нь төмөр замаар холбогджээ. Тэр хотод лут том үйлдвэр
528 хөгжүүлэхэд хатан голын усны хүчийг цахилгаан гаргах тээвэр хийхэд ашиглах боломжтой ажээ. Хүн амыг хүнсний зүйлээр хангах үйлдвэрт үлэмж ашигтай түүхий эд гаргах тариа ногооны үржил шимт талбай тэнд элбэг бий. Хотоо тохижуулах үйлдвэр завод, ажилчны орон сууц барихад нь тохиромжтой барилгын шороо зэрэг материал хотын орчимд их байдаг. Энэ бүхэн бол бугат хотыг үйлдвэр хөгжсөн томхон район болгох чухал нөхцөл нь юм. Хятад, хотон, монгол үндэстэн голлон суурьшсан худалдаачны суурин байсан бугатад зөвхөн 1955 оноос хойш олон зуун метр талбай эзэлсэн, олон шинэ байшин барилга сүндэрлэн босч хэд хэдэн томоохон үйлдвэр завод байгуулжээ. Цахилгаан дэн гэрэлтсэн буга хотын зүүн захад чихэрийн шинэ завод байна. 1955 оноос эхлэн байгуулагдсан энэ завод 24 цагийн дотор 150 тонн элсэн чихэр үйлдвэрлэн гаргадаг. Тэр завод элсэн чихэр үйлдвэрлэхийн хамт архи боловсруулах, цахилгаан гаргах, машин техникээ засах зэрэг олон тасагтай байна. Тус завод чихэр, архи 2 төрлийн үйлдэхүүн гаргаж, чихэрийн луувангийн үлдэгдлээр мал тэжээлийн зүйл шатхуун будаг хийдэг. Заводынхоо гол түүхий эд болох лууванг нутгийн тариачдаас худалдан авч байна. 300 гаруй сурагчтай техникийн мэргэжлийн сургууль заводын дэргэд байдаг. Тэр сургуульд тариачдын хүүхэд орж суралцан орчин цагийн хүчит техник эзэмшсэн мэргэжилтэй ажилчин болж байна. Чихэрийн шинэ заводод их ард түмний өнөр гэр бүлийн арваад үндэстний олон зуун ажилчин ажиллаж байна. Заводын давхар том байшинд ороход хүчит суурь машины дуу нүргэн идэрхэн охид хөвгүүд шаламгайлан ажилцгааж байлаа. Энгэр дээрээ бугатын чихэрийн завод гэсэн үсэгтэй тэмдэг зүүсэн Лю гүй чин гэг ч залуу энэ заводын ууган ажилчны нэг юм. Жирэм аймгийн тэр залуу хүүхэн, -Ардын засгийн үед бид дуртай мэргэжлээ сонгож аваад чөлөөтэй хөдөлмөрлөж байна. Бидний амьдрал ч улам сайхан болж байна. Би чихэр үйлдвэрлэх бүх дамжлагийн машин техникийг шалгах мэргэжил олж авсан. Энэ завсар би ажилчны эвлэл, залуучуудын эвлэлийн гишүүн боллоо. Нормоо ямагт сайн билүүлж яваа болохоор авдаг цалин ч улам их болж байна гэж ярьж билээ. Бугат хотод сургууль соёл гэгээрэл олон нийтийн үйлчилгээ олон газар бий болж ард олныхоо сайн сайхны төлөө үйлчилж байна. Лью овогт нэгэн өвгөжөөр хүнтэй би танилцсан тэр хотынхоо хөгжиж ирсэн байдлыг надад ярихдаа 1937 онд энд есөн түмэн хүн суудаг байсан. Гомандамын эзэрхэж байсан тэр үед энд үйлдвэр бараг байгаагүй харин 1949 оны үед ганц эвдэрхий завод гурил гаргадаг жижиг үйлдвэр байсан. Нутгийн ардаас малын ноос арьс худалдан авдаг худалдаачин л энэ хотод зонхилж байлаа. Японы дарлалын уршгаар нутгийн зарим хүмүүс хар тамхи их татдаг болж, хулгай дээрэм тус хотод нэлээд дэлгэрсэн байж билээ, тийм байдал одоо ариллаа. Тэр
529 үеийг одоотой зүйрлэн санахад ёстойл өдөр шөнө 2 шиг санагдана гэж, сэтгэл хөдөлсөн байдалтай ярьж байна. Хот дундуураа нэвт тавьсан өргөн засмал замаар тус хотынхон ажилаасаа хойш зугаалан явж том саруулхан клубтаа ший жүжиг үздэг юм байна. Зуны эхэн сарын нэгэн орой бугат хотын клубт бид концерт үзсэн юм. Тэр концертонд хотын сайн дурын жүжигчид нь хятадын олон үндэстний дуу бүжиг тоголсон нь чөлөөт амьдралаа зохиож байгаа хятадын ард түмний амьдрал байдлыг уран чадварлагаар дүрслэн харуулж үзэгч олноо баясгаж байв. БНХАУ-ын ардын төв засгийн газрын төлөвлөгөө ёсоор цэцэглэн хөгжиж байгаа бугат хот бол хатан голын хөвөөгөөрх шинэ сонин зүйлийн гол зангилаа нь болж байна. Г.Банзрагч Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын түүхэн хөгжлийн ялалт Өнөөдөр бол бүгд найрамдах хятад ард улсыг тунхагласны 8 жилийн ой билээ. Харийн колоничлогчид, дотоодын харгис хүчний эсрэг урт удаан хугацаанд эвлэршгүй эмцэл хийж ирсэн Хятадын ард түмэн, Хятадын ажилчин ангийн манлай яруу алдарт Коммунист намынхаа удирдлагын дор тэмцлээ ялалтанд хүргэж, харийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа үлдэн хөөж, дотоодын харгис хүчнийг бут цохилд, уудам орныхоо жинхэнэ эзэн нь болж, одоо социалист бүтээн байгуулалтаа гялалзсан гайхамшигт амжилт олж байна. Ардын хувьсгал ялж аугаа их БНХАУ бий болсон явдал бол Октябрийн социалист их хувьсгалн дараа дэлхийн империалист харгис хүчинд өгсөн хамгийн ом цохилтын нэг бөгөөд орон бүхний хувьсгалт хөдөлгөөн, ялангуяа дорно дахины дарлагдсан ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олоход нь гүн гүзгий нөлөө үзүүлсэн юм. Агуу их хятадын ард түмний жолоодогч Мао Цзэ-дун хэлэхдээ “Чухамхүү октябрийн социалист их хувьсгалын замаар замнаснаар манай хятадын ард түмэн одоогийн амжилт ялалтдаа хүрсэн юм. Хятадын ард түмэн, хятадын хувьсгалыг октябрын социалист хувьсгалын үргэлжлэл гэж үзэж асар их нэр төртэй хэрэг гэж бахаддаг” гэжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын оршин тогтнож ирсэн хугацаа асар богинохон боловч, эх орондоо социализм байгуулах алаар гайхамшигт амжилт олж, олон улсын тавцан дээр түүний нэр хүнд улам өсч, Бүгд Найрамдах Хятад Ард Улс одоо энх тайван, ардчилал, социализмын дорно дахин дахь хүчирхэг хүчин зүйл, бат түшиг тулгуур болов. Бүгд Найрамдах Хятад Ард Улс тогтмогц улс орныхоо эдийн засгийг сэргээн босгож улмаар социалист хятадыг орчин үеийн хүнд үйлдвэрийн хүчирхэг гүрэн болгох зорилтыг хятадн коммунист нам дэвшүүлэн тавьсан билээ. Өнгөрсөн найман жилийн дотор БНХАУ-ын аж үйлдвэр хөдөө аж ахуй худалдаа тээвэр зэрэг аж ахуйн бүх салбар асар хурдан хөгжиж соёл шинжлэх ухаан урлаг утга зохиол үзэгдээгүй хэмжээгээр цэцэглэж байна. Хөдөө аж ахуйд социалист өөрчлөлт хийж хувийн капиталист үйлдвэр худалдаанд социалсит өөрчлөлт үндсэнд нь хийжээ. Хятадын
530 коммунист намын найм дугаар их хурал дээр тавьсан их илтгэлд нөхөр ЛЮ ШАО-ци дүгнэж хэлэхдээ хэн нь хэнийгээ гэдэг асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж чадсан байна. Хуучин хятадад үйлдвэрийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн бүх үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний дөнгөж 26 хувийг эзэлдэг байсан бол 1952 онд 35,6 хувийг анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний эцэст бараг 50 хувийг эзлэх болно. 1956 онд 105,9 тонн нүүрс 1,163 сая тонн нефт, 4,7 сая тонн ширэм 4,465 сая тонн ган 16,59 миллиард квт цахилгаан гаргажээ. Урьд огт үйлдвэрлэдэггүй байсан нисэх онгоц (реактив) ачааны машин болон үйлдвэрлэлийн нарийн ажиллагаатай янз бүрийн суурь машин, нарийн багаж төхөөрөмжийг үйлдвэрлэн гаргадаг болов. 1956 онд үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн 58,66 миллиард Юаньд хүрсэн ба 1957 оны төлөвлөгөөгөөр 60,34 миллиард Юань болж өсөх юм. Хөдөө аж ахуйн талаар асар их амжилт олов. Юуны урьд социалист өөрчлөлт явуулж хөдөө аж ахуйг үндсээр нь хувирган өөрчилье. Одоо тариачдын 120 сая орчим өрх хөдөө аж ахуйн хоршоонд элсэн орсон нь ариачдын бүх өрхийн 96 хувь, үүний дотор дээд хоршоонд зуун сая орчим өрх орсон нь тариачдын бүх өрхийн 88 хувь болж байна. Хөдөө аж ахуйн хагалсан газрын талбай 1,6 миллиард хүрч ний тариалах талбайн 90 хувь болжээ. Хөдөө аж ахуйн ургамлын тариалах талбай 2,3 миллиард үр тарианы ургац 365 миллиард жин хүртэл өссөн нь 1957 оны төлөвлөгөөнд хүрчээ. Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний өсөлтийг авч үзвэл хөвөн хураалт 1956 онд 28,9 сая даньд (нэг дань 100 жинтэй тэнцэнэ ) хүрсэн ба 1957 онд 32,7 сая дань болно. Шош 20,5 миллиард жин, цай 2,4 сая дань, торго 1,45 сая дань болсон байна. Малын тоо өсч ялангуяа гахай үржүүлэх талаар их амжилт олжээ. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар ардын засгийн газар ихээхэн анхаарч түүнд оруулах төсөв жилээс жилд нэмэгдэхийн хамт атар газрыг ашиглаж тариалах талбайн хэмжээ өргөжиж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зам тээвэр харилцаа холбоо худалдаа их хөгжиж байна. 1956 онд төмөр зам бараг 30 мянган км, агаарын зам 19 мянган км болжээ. Жижиглэн худалдаалах бараа гүйлгээний нийт хэмжээ 38,5 миллиард юаньд хүржээ. Их барилга барих ажил өргөн далаацтай явж, үйлдвэр сургууль орон сууц, эмнэлэг үйлчилгээний газрууд, ялангуяа ажилчдын орон сууц нийтийн байр зэргийг асар олноор барьж байна. Зөвхөн 1956 онд их барилгад зориулж улсаас 13,9 миллиард юань ийн хөрөнгө оруулжээ. БНХАУ-д соёл шинжлэх ухаан урлаг утга зохиол өрнөн цэцэглэж хөдөлмөрчин ард түмний аж амьдрал улам дээшилж байна. Янз бүрийн сургуульд далаад сая хүн суралцаж байгаагаас бага сургуульд 63,4 сая, дунд сургуульд 5,1 сая тусгайн мэргэжлийн сургуульд 812 мянга, дээд сургуульд 408 мянган хүн байна. Цөөнх үндэстний төрөл бүрийн сургуульд 3 сая 430 мянган хүн сурч байна. Нийт орон даяар бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах ажил өргөн далаацтай явж байна. Ажилчин тариачин ажилтан нар оройн сургууль курсуудад олноор сурч байна.
531 Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын талаар их амжилт олж, шинжлэх ухаан хөгжүүлэх 12 жилийн төлөвлөгөө гаргажээ. Үзвэрийн газрууд олширхын хамт зөвхөн 1956 онд 176 кино фильм үйлдвэрлэн гагаж 238 кино фильмийг хятад хэл дээр орчуулжээ. Ном хэвлэл гаргах явдал улам нэмэгджээ. 1956 онд эмнэлэг больницын орны тоо 328 мянгад хүрч 50 мянга гаруй нэгдсэн хэлбэрийн амбулатори ажиллаж байв. Эдгээрийн ач үрээр хөдөлмөрчин ард түмний амьдрал соёлын хэмжээ дээшилж ажилчин албан хаагчдын ажлын хөлс нэмэгдэж, тариачдын бодит орлого өсч байна. Энэ бүхэн бол БНХАУ өнгөрсөн 8 жилийн дотор олсон үнэхээрийн бодит амжилт мөн. Гэвч энэ бүх ололт амжилтыг хар үзэхгүй буюу, үзэхийг хүсэхгүй коммунист намынхаа удридлагааар хятадын их ард түмний их ололт амжилтыг үгүйсгээд, харин оршиж байгаа зарим нэгэн бэрхшээл дутагдлыг томруулан товойлгож коммунист намын удирдлагыг авч хаяад хуучин нийгмийг сэргээн тогтоох гэсэн хөрөнгөтний баруунтан этгээдийн галзуурсан довтолгоон бодит үнэний өмнө нуран унаж баруунтантай явуулж байгаа тэмцэл улам амжилт олсоор байгааг дурдалтай. Хятадын ард түмний олсон энэ их амжилт бол, яруу алдарт коммунист нам, ардын засгийн газрын мэргэн жолоодлогын дор хятадын хөдөлмөрч олон зуун сая ард түмний бүтээлч хөдөлмөрөө өрнүүлсний үр дүн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын олон улсын нэр хүнд улам өсч даян дэлхийн энх тайван ялангуяа алс дорно дахины энх тайван аюулгүй байдлыг хамгаалах найдлагатай түшиг тулгуур болов. БНХАУ анх байгуулагдсан өдрөөсөө эхлээд энх тайвны бодлогийг тууштай явуулж шинэ дайны аюул заналлын эсрэг социалсит лагерын орнууд орон бүрийн дэвшилт бүх хүмүүсийн хамт энх тайвны ариун үйлсийн төлөө цуцалтгүй тэмцэж, олон улсын чанартай чухал асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцсоор ирлээ. Хятадын коммунист намын 8 дугаар хурлыг нээж нөхөр МАО ЦЗЭ-дун хэлсэн үгэндээ: “-Манай улс социализмын лагерын бүх орон хөвчин дэлхийн улс түмэнд энх тайван хэрэгтэй, цөөн хэсэг империалист гүрний түрэмгийлэл хийж баяжигч монополист бүлэгийнхэн энх тайванд дургүйцэж дайныг хүсч байгаа юм. Гэвч энх тайвныг эрхэмлэгч улс орон ард түмний байнгийн чармайлтын ачаар олон улсын түгшүүртэй байдал зөөлөрч байна. Даян дэлхийн энх тайвныг хөгжүүлж бэхжүүлэхийн тулд социалист лагерыг орнуудын хоорондын хамтын ажиллагааг цааш улам хөгжүүлж энх тайвныг эрхэмлэгч бүх улс түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэх ёстой” гэжээ. Даян дэлхийн энх тайван улс түмний хоорондын найрамдал хамтын нөхөрсөг ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхийн тулд БНХАУ ын засгийн газар ямагт чармайн мэрийж гадаад бодлогынхоо үндсэн зарчим болгосон байна. БНХА, юуны урьд Азийн улс оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлэн Бандунгын бага хурлын ажилд идэхтэй оролцож алдарт 5 зарчмийг дэвшүүлэн гаргасан гүрний нэг юм. Энэ хугацаанд Бандунгын үзэл санаа түгэн дэлгэрч үр ашигтай сайхан нөлөөгөө үзүүлэх боллоо. Бүх хятадын ардын төлөөлөгчийн хурлын 4-ээр чуулган дээр засгийн газрын ажлын тухай тавьсан илтгэлдээ нөхөр Чжоу Энь-лай хэлэхдээ дэлхийн улс орон бүхэнтэй энх
532 тайвнаар зэрэгцэн оршихын төлөө бид бат зогсож байна. Олон улсын тайзан дээр байгаа нэгдэж болох бүх хүчинтэй нэгдэж, тэдэнтэй нэгдэхийн тулд улам чармайлт гаргаж ажиллавал энэ зорилтондоо бид хүрч чадах юм гэсэн билээ. БНХАУ ардчилсан бүх орон бусад өдий төдий бүх улс оронтой гадаад харилцаа тогтоож 5 тивийн олон улстай худалдаа хийж байна. Гэвч Америкийн нэгдсэн улс толгойтой империалист цөөн бүлэг этгээд БНХАУ ыг гадуурхан үзэж их хятадын ард түмний хууль ёсны засгийн газрыг зөвшөөрөн хүлээхгүй,БНХАУ-ын зүй ёсны эрхийг нэгдсэн үндэстний байгууллагад эзлүүлэхгүй орох оронгүй оргодол болсон Чан Кай шийн оргодлуудыг НҮБд орогнуулж өндөр үүрэг хүлээсэн олон улсын тэр байгууллагын нэр хүндийг доройтуулан гутааж байна. Гэвч их хятадын ард түмэн зүй ёсныхоо эрхийг эдлэх нь дамжиггүй гэдэгт орон бүхний дэвшилт, бүх ард түмэн түүний дотор Монголын ард түмэн бат итгэж байна. Дамдинхүү Үнэн сонин. 1957.10.01. №230 (6753) Мягмар. 3-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын Яаманд дайллага болов Өчигдөр 10 дугаар сарын 1-нд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Хятадын ард түмний үндсэний баярын өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 8 жилийн ойг тохиолдуулж том дайллага хийв. Дайллага дээр монголын талаас Д.Дамба, Б.Дамдин, Ж.Самбуу, Ч.Сүрэнжав, Ю.Цэдэнбал, Л.Цэнд, С.Аварзэд, Н.Жагварал, Б.Жамбалдорж, Д.Моломжамц, Д.Самдан, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн М.Хашгамбай, С.Янжмаа, БНМАУ-ын сайд Л.Дамдинжав, Б.Дорж, О.Дэлгэржав, Г.Туваан С.Сосорбарам, орлогч сайд Д.Батаа, О.Бат-Очир, Л.Ванган, Д.Гүнтэвсүрэн, Б.Дагважамц, М.Дүгэрсүрэн, Б.Очирбат, О.Раднаадорж, Б.Содов, Г.Сосорбарам, М.Чимэддорж, улсын прокурор С.Чойжамц, БНМАУ-ын барилгын хорооны 1-р орлогч дарга Ж.Агваанлувсан, БНМАУ-ын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны дарга Ж.Лхагвасүрэн, Улсын банкны дарга Балжид, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга Цэвэгмэд, Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Б.Дүйнхоржав, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Дангаасүрэн БНМАУ-ын үйлдвэрчний эвлэлийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш. Цэнд, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Дэлэг, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Б.Батжаргал, Гадаад, явдлын яамны дорнод хэлтсийн эрхлэгч Ц.Дэмиддагва, Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн эрхлэгч Г.Минжүүр, нам, улс олон нийтийн байгууллагын хариуцлагатан нар үйлдвэр, хөдөө аж ахуйн тэргүүний хүмүүс, соёл урлаг утга зохиол, шинжлэх ухааны зүтгэлтэн нар байв. Мөн дайллага дээр СССР-ийн Онц Бүрэн эрхт Элчин сайд В.М.Молотов, БНМАУ-д суугаа БНАСАУ-ын Онц Бүрэн эрхт Элчин сайд Пак Кван-сен, БНЧУ-ын Элчин сайдыг түр хамаарагч К.Доуцек, Унгар, Польшийн дипломат ба худалдааны төлөөлөгч Монголын
533 болоод гадаадын сэтгүүлчид байлаа. Бас БНМАУ-д байгаа Хятад ажилчдын төлөөлөгчид, нөхөр Чэн Я-дин тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн ансамблийнхан ба БНМАУ-ын ардын цэргийн дуу бүжгийн ансамблийнхан байв. Элэгсэг дотно болсон энэ дайллага дээр БНХАУ-ын элчин сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, СССР-ийн элчин сайд В.M.Молотов, нар харилцан үг хэлэв. Үнэн сонин. 1957.10.02. №231 (6754) Лхагва. 1-р нүүрт. БНХАУ байгуулсны 8 жилийн ойг орон нутагт тэмдэглэсэн нь МАНДАЛЫН ГОВЬ. (“Үнэн” сонины сурвалжлагчийн цахилгаан мэдээ). БНХАУ-ыг тунхагласны 8 жилийн ойн баярын хурал Дундговь аймгийн төвд 9 дүгээр сарын 30-нд боллоо. Баярын хуралд, тус аймагт ажиллаж байгаа хятад ажилчдын ахлагч Надмид, БНХАУ-ыг тунхагласнаас хойш, хятадын ард түмэн коммунист нам, ардынхаа засгийн газрын удирдлагаар өөрийн орны үйлдвэр, соёл, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн хөгжүүлэх их хөдөлмөртөө олсон асар том амжилт бүтээлээс ярив. Дараа нь БНХАУ-ыг тунхагласны 8 жилийн ойн тухай илтгэлийг аймгийн намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгч Төмөр хийв. Баярын хурал дээр хятад ажилчин Лүй Цен-хуа, аймгийн төвийн артелийн ажилчин Гомбосүрэн хүнсний комбинатын ажилчин Рааны нар үг хэлэв. * * * ӨНДӨРХААН. (“Үнэн” сонины сурвалжлагч). БНХАУ байгуулсаны 8 жилийн ойд зориулсан баярын хуралдаан Хэнтий аймгийн клубт болж, залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Цагаанхүү илтгэл хийв. Тус хурал дээр хятад ажилчдын дарга Илка, монгол ажилчдын өмнө эс артелийн ажилчин Жанцан нар баяр хүргэж үг хэлэв. Хурлын дараа залуучуудын эвлэлийн хороо монгол-Хятадын найрамдалд зориулсан үдэшлэг зохиов. Мөн өвөр монголын өөртөө засах орны 10 жилийн ой, ах дүү гурав гэдэг хятадын өнгөт кино гаргаж хурлынханд сонирхуулав. * * * ЦЭЦЭРЛЭГ. (“Үнэн” сонины сурвалжлагчийн цахилгаан мэдээ). Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулсны 8 жилийн ойд зориулсан баярын хурал Цэцэрлэг хотын клубт болж,олон зуун хөдөлмөрчид оролцлоо. Аймгийн намын хорооны ажилтан Балчиндагва баярын хуралд тавьсан илтгэлдээ БНХАУ-БНМАУ-ын хамтын ажиллагааны тухай илтгэв. Мөнтэр илтгэлд Архангай аймагт ажиллаж байгаа 30 гаруй хятад ажилчин 2 жилд улсын төсвийн 2 сая шахам төгрөгийн соёл үзвэрийн барилга барьсан. Дү Зен-дэ даргатай мужааны бригад сар улирлын төлөвлөгөег тогтмол 120-180 хувь, Ма Чин-шин даргатай бригад Хөдөлмөрийн сайхан амжилт гаргаж монгол ажилчдыг барилгын олон төрлийн мэрэгжилд сургаж байгаа тухай тодорхой орсон байна. * * * МӨРӨН. (“Үнэн” сонины сурвалжлагч). БНХАУ байгуулагдсаны 8 жилийн ойд зориулсан хөдөлмөрчдийн баярын хурал Хөвсгөл аймгийн төвд 9 дүгээр сарын 30-нд болов.Баярын хуралд Хятад улсын хөгжлийн тухай аймгийн гүйцэтгэх захиргааны
534 хариуцлагатай нарийн бичгийн дарга Сэнгээ илтгэл хийв.БНХАУ байгуулагдсаны 8 жилийн ойг тохиолдуулан, аймгийн үйлдвэрчний эвлэлээс ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа хятад ажилчдыг vнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнав. Дараа нь өвөр монголын өөртөө засах орны 10 жилийн ой гэдэг кино гарч, аймгийн клубийнхэн Концерт тоглох сонирхуулав. Үнэн сонин. 1957.10.03. №232 (6755) Пүрэв. 1-р нүүрт. МОНГОЛ-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ, СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БНХАУ тогтсон нь дэлхий дахины түүхэн хөгжилд Октябрийн хувьсгалын дараа болсон хамгийн том явдал билээ. Ази тивд БНХАУ бий болсны дүнд алс дорно дахинд энх тайван, ардчилал, социализмын хүч улам бэхжсэн юм. БНХАУ тогтсон цагаасаа эхлэн энх тайванч гадаад, дотоод бодлогыг тууштай явуулж, улс орнуудтай эдийн засаг, соёлын эрх тэгш харилцааг өргөтгөж ирлээ. Одоо БНХАУ эдийн засаг, соёлын талаар 60 гаруй оронтой харилцаатай байна. Үүний дотор айл зэргэлдээ БНМАУ багтаж байгаа юм. БНМАУ ба БНХАУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулснаас хойш 5 жил болов. 1952 оны 10 дугаар сарын 4-нд тус хоёр улсын байгуулсан энэ хэлэлцээр бол Монгол- Хятадын ард түмний эдийн засаг, соёлын харилцаанд шинэ үеийг нээсэн юм. Манай хоёр орны эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах энэ хэлэлцээр нь эрх тэгш бөгөөд харилцан бие биенийхээ эрх ашигт бүрэн нийцсэн юм. Энэ хэлэлцээрийн үндсэн дээр тус хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа үлэмж хөгжиж ирлээ. Энэ нь юуны өмнө харилцан бараа солилцох, техникийн тусламж үзүүлэх, соёл, шинжлэх ухааны төлөөлөгчдийг солилцох чиглэлээр хөгжиж байна. Энэ таван жилд манай хоёр улс шуудан, цахилгаан мэдээ, худалдааны хэлэлцээр байгуулснаас гадна БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр байгуулсан юм. Эдгээр хэлэлцээрийн үндсэн дээр БНХАУ, манай улсад жилдээ 60 сая хайрцаг чүдэнз үйлдвэрлэх чүдэнзний фабрик, жил тутам 1 сая 500 мянган шаазан эдлэл хийх шаазангийн үйлдвэр байгуулав. Энэ үйлдвэрүүд нь ард олны өргөн хэрэгцээний үйлдэхүүн хийж эхэллээ. БНХАУ, манай орны социализмын байгуулалтад зориулан 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлж үүгээр олон үйлдвэр байгуулах юм. Үүнд жилдээ 700 айлын орон сууцтай байшин үйлдвэрлэх, үйлдвэр жил тутам 3000-3500 тонн сонин ба бичгийн цаас үйлдвэрлэх цаасны үйлдвэр, бас эдгээр үйлдвэрийг цахилгаанаар хангах цахилгаан станц байгуулна. Цэмбэ, ноосон хөнжил, шовчот, трихо даавуу үйлдвэрлэх ноосон даавууны үйлдвэр, жилдээ 25 сая ширхэг тоосго үйлдвэрлэх тоосгын завод зэргийг байгуулна. Улаанбаатар хотын орчимд гудамж талбайг засаж, зам гүүр байгуулна. Бас 15 мянган хүний багтаамжтай биеийн тамирын стадион барина. Түүнчлэн орон сууц, соёл ахуйн олон барилга барих юм. Энэ барилгууд нь баригдаж зарим нь ашиглалтад орлоо. Энэ тусламж
535 бол гагцхүү социалист системийн давууг үзүүлж байгаа бөгөөд социалист орнуудаас өөр хаа ч ийм тусламж байгаагүй, байж ч чадахгүй. БНХАУ манай орны үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгт туслахаар олон зуун ажилчин мэргэжилтнийг ирүүлсний үр дүнд хот хөдөөд олон шинэ үйлдвэрийн газар, барилга барьж байна. БНХАУ-аас эдийн засгийн талаар манай оронд үзүүлж байгаа тусламж нь социалист хамтын ажиллагааны үлгэр жишээ мөн. Сүүлийн 5 жилд тус хоёр орны хооронд бараа солилцоо ихээхэн хөгжлөө. Энэ бараа солилцоо нь хоёр орны харилцан ашигтай хэрэгцээт зүйлийг солих зарчмыг баримталжээ. БНХАУ нь хэлэлцээр ёсоор манай ард түмний өргөн хэрэгцээт бараа, техникийн барааг жилээс жилд нэмэгдүүлэн нийлүүлж байна. БНМАУ нь БНХАУ-ын улс ардын аж ахуйд чухал шаардлагатай зүйлийг нийлүүлж байна. Хоёр улсын худалдааны гүйлгээний хэмжээ зөвхөн 1957 онд 1952 оныхоос 23 дахин өслөө. БНХАУ нь манай орны эдийн засгийг хөгжүүлэх болоод социализм байгуулах хэрэгт үнэлж баршгүй их тусламж үзүүлж байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх болоод улс орны аж ахуйн хөгжлийг түргэтгэх хэрэгт Москва, Бээжин, Улаанбаатарыг холбосон төмөр зам байгуулагдсан нь үнэлж баршгүй их ач холбогдолтой зүйл болсон билээ. Энэ талаар төмөр зам ашиглалтанд орсны дүнд импорт болоод экспортын барааг зөвхөн төмөр замаар тээвэрлэдэг болсон нь манай орны эдийн засагт чухал ач холбогдолтой болжээ. БНМАУ ба БНХАУ-ын засгийн газраас манай хоёр орны эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах ажиллагааг улам бэхжүүлэхээр авч байгаа арга хэмжээ нь жинхэнэ амьдрал дээр үр дүнгээ үзүүлж байна. БНХАУ-ын коммунист нам, засгийн газар, түүний аугаа их ард түмэн дэлхийн олон оронтой ялангуяа социалист лагерийн улсуудтай эдийн засгийн талаар нягт харилцан ашигтайгаар хамтран ажиллах ажиллагааг өрнүүлж байгаа нь хятад ба бусад орны улс ардын аж ахуйг хөгжүүлэх хэрэгт чухал ач холбогдолтой зүйл болж байна. Ялангуяа айл зэргэлдээ оршдог манай ах дүү хоёр улсын эдийн засгийн харилцаа зузаадаж байгаа явдал эх орондоо социализм байгуулах нэг зорилготой манай орнуудын хөгжилд чухал зүйл мөн. Бас манай хоёр орны соёлын харилцаа улам бүр хөгжиж ирэв. Соёл гэгээрэл, урлаг, утга зохиол, хэвлэл, радио нэвтрүүлэг, эрүүлийг хамгаалах талаар хамтын ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Соёл урлагийн төлөөлөгчдийг солилцох явдал жилээс жилд нэмэгдэж байна. Таван жилд соёл урлаг, шинжлэх ухааны олон зуун төлөөлөгчдийг солилцлоо. Зөвхөн энэ жил 300 гаруй төлөөлөгч харилцан солилцлоо. БНМАУ ба БНХАУ-ын соёл урлагийн зүтгэлтэн нар харилцан бие биедээ зочилж байгаагийн зэрэгцээгээр, оюутнуудыг солилцон суралцуулж, хоёр орны ард түмний соёл урлагийн баялаг өвтэй танилцаж байна. Монгол-хятадын ард түмэн тус хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны түүхт 5 жилийн ойг баяр баясгалантай тэмдэглэж байна. Учир нь энэ хамтын ажиллагаа нь манай хоёр орны улс ардын аж ахуйг хөгжүүлэх, ард түмний аж байдлыг улам бүр
536 дээшлүүлэхэд бүрэн чиглэсэн бөгөөд түүнийг бид амьдрал дээр үзэж байна. Ах дүү манай орнуудын хооронд ийнхүү найрсаг хамтын ажиллагааг цаашид улам бүр хөгжүүлэхийг хоёр орны ард түмэн зорьж байна. СССР, БНХАУ тэргүүтэй социалист лагерийн орнуудын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа нь эдгээр орны эв нэгдлийг улам бэхжүүлэж социализмын лагерийн орнуудын аугаа их хүчин чадлыг өсгөж улмаар даян дэлхийд энх тайвныг хамгаалж бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно. Үнэн сонин. 1957.10.04. №233 (6756) Баасан. 1-р нүүрт. БЭЭЖИН Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай танаа Эрхэм нөхөр ерөнхий сайд аа Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт үсэг зурсан өдрийн 5 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмэн, түүний засгийн газар хувиасаа Танд болоод БНХАУ-ын засгийн газар, хятадын ард түмэнд чин зүрхний халуун баяр талархал хүргэе. Энэ хэлэлцээр, манай орнуудын найрамдалт хамтын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Хэлэлцээр байгуулснаас хойшхи таван жилийн дотор, манай орнуудын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа улам их бэхжсэн юм. Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ зэрэг бусад ардын ардчилсан орнуудаас манай оронд улам их үзүүлж байгаа тусламж бол БНМАУ-ын социализмын байгуулалтад шинэ ялалт хийхийн баталгаа юм. Монголын ард түмэн энэ гайхамшигт өдрийг баяртай тэмдэглэн, хятадын ард түмэнд чин зүрхний баяр хүргэж сайн сайхныг ерөөхийн ялдамд ах дүү ёсны дэмжлэг тусламж үзүүлж байгаа явдалд чин сэтгэлээсээ баяр талархалтай байгаагаа илэрхийлж байна. Эх орныхоо шинэ цэцэглэн мандалт, даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ цаашид улам их ялалт олохыг Танд болоод БНХАУ-ын засгийн газар, хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ ерөөе. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. ЦЭДЭНБАЛ. 1957 оны 10 дугаар сарын 3. Үнэн сонин. 1957.10.04. №233 (6756) Баасан. 1-р нүүрт. УЛААНБААТАР Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал танаа
537 БНХАУ, БНМАУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсны 5 жилийн ойг тохиолдуулан, Танд болон БНМАУ-ын засгийн газар, Монголын ард түмэнд чин зүрхний халуун баяр хүргэе. Энэ 5 жилийн дотор БНХАУ, БНМАУ-ын эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагаа нь манай хоёр орны социалист бүтээн байгуулалтын үйлсэд асар их, бодит ашиг тусаа үзүүлж, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социализмын лагерийн их эв нэгдэл, Ази болон даян дэлхийн энх тайвны хэрэгт тус дөхөм болов. Хятад Монголын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал өдрөөс өдөрт хөгжих болтугай! БНМАУ цэцэглэн хөгжтүгэй! БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ. 1957 он 10 дугаар сарын 3 Үнэн сонин. 1957.10.04. №233 (6756) Баасан. 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд дайллага хийв БНМАУ, БНХАУ-ын хоооронд эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны 5 жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 3-ны өдөр БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд С.Аварзэд дайллага хийв. Дайллага дээр Б.Дамдин, Ч.Сүрэнжав, Н.Жагдараа, Б.Жамбалдорж, Д.Моломжамц, Л.Самдан, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын ИХ Хурлын Тэргүүлэгч гишүүн М.Хашгамбай, С.Янжмаа, БНМАУ-ын Яамны сайд Л.Дамдинжав, Б.Дорж, О.Дэлгэржав, Г.Туваан, С.Сосорбарам, улсын банкны дарга Балжид, улсын прокурор С.Чойжамц, БНМАУ-ын яамдын орлогч сайдууд, нам, улс олон нийтийн байгууллагын удирдах хариуцлагатнууд байв. Дайллага дээр бас БНМАУ-д ажиллаж байгаа БНХАУ-ын инженер техникийн ажилтан ажилчдын төлөөлөгчид, техник тусламжийн барилгын ерөнхий газрын дарга У Зе-зой, мөн газрын орлогч дарга Ху Чя-гуи, мөн газрын ерөнхий инженер Шюй Жин-да, барилгын 566 дугаар ангийн дарга Чин-Жуа, барилгын 568 дугаар ангийн дарга Га Ла-тинга , нам эвлэл, үйлдвэрчний төлөөлөгчид, тэргүүний ажилчид байв. Дайллага дээр БНХАУ-ын Оц Бүрэн Эрхт Элчин сайд Хэ Ия, БНМАУ-д суугаа дипломат корпусын тэргүүн ба гишүүд байлаа. Дайллага дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Орлогч бөгөөд БНМАУ-ын Гадаад Явдлын яамны сайд С. Аварзэд, БНХАУ-ын Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин нар харилцан үг хэлэв. Дайллага элэгсэг дотно болов. Үнэн сонин. 1957.10.04. №233 (6756) Баасан. 1-р нүүрт.
538 Хятад- Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсны 5 жилийн ойд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин Таван жилийн өмнө 1952 оны 10 дугаар сарын 4-нд БНХАУ, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид тус хоёр улсын найрамдлыг хөгжүүлэн бэхжүүлэх ач холбогдол бүхий эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрийг Хятад улсын нийслэл Бээжин хотноо байгуулсан билээ. “Хэлэлцэгч хоёр этгээд нь БНХАУ ба БНМАУ-ын хооронд эдийн засаг, соёл, гэгээрлийн талаар хамтын ажиллагааг тогтоож хөгжүүлэн бэхжүүлэхээр хэлэлцэн тохиров” гэж уг хэлэлцээрт дурьджээ. Ийнхүү гэрээ байгуулсан найрсаг хамтын ажиллагаа нь манай хоёр улсын ард түмний үндсэн ба алсын эрх ашигтай бүрэн нийцэж байна. Энэ хэлэлцээр нь Хятад-Монголын ард түмний найрамдалт харилцааны түүхэнд яруу сайхан шинэ хуудсыг нээсэн бөгөөд тус хоёр орны эдийн засаг, соёлыг цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн таван жилийн дотор эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрийн үндсэн дээр манай хоёр улсын нам, засгийн газрын удирдлагын дор тус хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа маш түргэнээр хөгжиж манай хоёр орны ард түмэн, засгийн газруудын хоорондох нөхөрсөг хамтын ажиллагаа шинэ үе шатанд дэвшиж өрнөн байна. Өнгөрсөн жилүүдэд манай хоёр улсын нам, засгийн удирдах төвдийн харилцан айлчлах явдал улам бүр өргөжсөөр иржээ. Жишээ нь манай улсаас ерөнхий сайд Чжоу Энь-Лой, дэд дарга Чжу Дэ, ерөнхий сайдын орлогч Улаанхүү, ерөнхий сайдын орлогч Ля Сянь-пян зэрэг удирдах хүмүүс монголд ирсэн ба Монголоос Сайд нарын Зөвлөлийн дарга Цэдэнбал, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Самбуу, МАХНын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Цэнд, Аварзэд, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжав нарын зэрэг удирдах хүмүүс манай улсад ирсэн байна. Манай хоёр улсын нам засгийн удирдагчид ингэж нүүр учирч байгаа явдал нь харалцах сайн ойлголцох явдлыг гүнзгийрүүлээд зогсоогүй, харин бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлсэн юм. Эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулснаас хойших таван жилд манай хоёр улсын хооронд шуудан, цахилгаан мэдээ, худалдаа, худалдааны бус тооцооны тухай хэлэлцээ улам байгуулсан юм. Түүнээс гадна 1955 оны 4 дүгээр сараас 1956 оны 5 дугаар сард “БНХАУ-аас БНМАУд ажилчныг ирүүлэх тухай” хэлэлцээ, “БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг ба техникийн тусламж үзүүлэх тухай” хэлэлцээг байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцээр нь манай хоёр орны найрамдал, ард түмний харилцан туслалцах хамтын ажиллагааг ихээхэн хөгжүүлэн бэхжүүлсэн юм. Хоёр улсын хоорондын худалдааны гүйлгээний хэмжээ нь 1957 онд 1952 оныхоос 23 дахин өссөн байна. Өнгөрсөн таван жилд Монголын ард түмнээс манай ард түмний хэрэгцээнд зориулж нийлүүлсэн агтны тоо 140 мянгад хүрчээ. Зөвлөлт Холбоот Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард улсыг холбосон Улаанбаатарын төмөр зам ашиглалтад орсон явдал бол манай хоёр
539 орны хоорондох эдийн засаг, соёлын найрсаг харилцааг хөгжүүлэх, манай хоёр орны социалист байгуулалтад асар их үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм. Чухам ийм учраас энэ төмөр замыг “Найрамдлын зам” гэж манай ард түмнүүд дотночлон нэрлэсэн юм. Соёлын талаар тус хоёр орны соёл, шинжлэх ухааны байгууллагууд шууд харилцааг тогтоосон байна. Соёлын хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, соёл гэгээрэл, урлаг, утга зохиол, эрүүлийг хамгаалах, хэвлэл, радио нэвтрүүлэг, шинэ жүжиг, кино болон хөдөө аж ахуй зэргийг хамаарал бөгөөд 1954 оноос эхлэн он тус бүрд хамтран ажиллах тодорхой төлөвлөгөөтэйгээр олон төрлийн ажил зохиож ирсэн юм. Өнгөрсөн таван жилд соёлын төлөөлөгчдийг олноор нь харилцан солилцож зөвхөн 1957 он гарснаас хойш одоо хүртэл 200 гаруй хүнийг бүрэлдэхүүндээ багтаасан 20 гаруй төрлийн төлөөлөгчид харилцан зочлоод 82 хүний бүрэлдэхүүнтэй Монголоос урлагийн бригад манай улсад удахгүй зочлох гэж байна. Соёл, шинжлэх ухааны ийнхүү өргөн хэмжээтэй хамтын ажиллагаа, соёлын найрсаг харилцаа нь манай хоёр улсын ард түмний найрамдал, харилцан ойлголцох явдлыг улам гүнзгийрүүлсэн юм. Манай хоёр улсын ард түмэн өөрсдийнхөө нам засгийн удирдлагаар Зөвлөлт Холбоот Улс ба социалист бусад орны өргөн тусламжтайгаар социализм өөд дэвшиж байна. БНМАУ-ын хоёрдугаар 5 жилийн төлөвлөгөө амжилттай биелэх гэж байгаа бөгөөд 1958-1960 оныг хүртэл гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн биелүүлэхийн төлөөний тэмцэлд шилжин орох гэж байна. Манай улсын анхдугаар таван жилийн төлөвлөгөө ч гэсэн социалист хувьсгалын өрнөлтийн дунд даван биелэх гэж байгаа бөгөөд хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө эхлэх гэж байна. Ийм үед Хятад- Монгол хоёр улс эдийн засаг, соёлынхоо хөгжилтийн төлөө харилцан туслалцах хамтын ажиллагаагааа хүчтэй болгох нь чухал юм. Таван жилийн өмнө байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр бол дэвшин хөгжихийн амьдрах чадал бүхий найрсаг хэлэлцээр бөгөөд энэ бүхэн нь манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанд өргөн дардан нээж өгснийг тодорхой харуулж байна. БНХАУ, БНМАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцаа нь манай хоёр орны эдийн засаг, соёлын хөгжлийг зогсолтгүй урагш дэвшлүүлж манай хоёр улсын ард түмнийг улам нягт болгоно гэдэгт бид гүнээ итгэж байна. Сайд нарын Зөвлөлийн дарга Цэдэнбал 1952 онд манай улсад зочлон очиж хоёр улсын эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулаад Бээжингээс мордохдоо: “Манай ард түмний найрамдал бол бат бэх эвдэршгүй юм. Энэ найрамдлыг ямар ч хүч гуйвуулж чадахгүй юм” гэж хэлснийг би санаж байна. Хятад- Монгол хоёр улс болон Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист орнуудын бат бат нэгдэл, харилцан туслалцах хамтын ажиллагаа бол даян дэлхийд өнө бат энх тайвныг тогтоох найдвартай түшиг тулгуур мөн. Манай хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны таван жилийн ойг тохиолдуулан тус хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа улам шинэ амжилт олж, түүгээрээ социалист
540 лагерийн хүчин чадал, бат нэгдлийг бэхжүүлэн Ази ба даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх хэрэгт улам их шинэ хууль нэмэр оруулахыг ерөөе. 1957 оны 10 дугаар сарын 4. Улаанбаатар хот Үнэн сонин. 1957.10.04. №233 (6756) Баасан. 2-р нүүрт. Монгол-Хятадын ард түмний эдийн засгийн хамтын ажиллагаа Социализмын лагерийн орнуудын хооронд харилцан туслалцах, хамтран ажиллах ах дүүгийн нөхөрсөг харилцаа өдрөөс өдөрт улам бэхжиж байна. Үүний нэг тод илрэл бол БНМАУ, БНМАУ хоёрын бүх талын хамтын ажиллагааны гуйвалтгүй хөгжилт юм. Манай хоёр орны хөдөлмөрчин ард түмэн, социалист лагерийн хоёр их гүрний дунд оршиж цаг үргэлж ах дүү нараасаа дэмжлэг тусламж авч байдагтаа ямагт бахархаж, энэ нь манай оронд социализмыг амжилттай байгуулахын чухал баталгаа юм гэж зүй ёсоор үнэлэх үндэс юм. Манай ард түмэн алдарт Монгол Ардын Хувьсгалт Намынхаа удирдлагаар Зөвлөлт Холбоот улс, их Хятадын ард түмэн, социалист лагерийн бусад орны халуун тусламжийн ачаар капиталист хөгжлийн шатыг алгасан социализм байгуулах шилжилтийн үед хөгжиж байна. Социализмийн байгуулалтдаа манай ард түмний олсон амжилтууд нь хоцрогдсон олон пролетарийн диктатурт тэргүүний орны тусламжтайгаар капитализмыг алгасах социализмыг байгуулж болох тухай Лениний сургаалыг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж байгаагийн яруу тод жишээ мөн. БНМАУ, БНХАУ хоёр 1952 онд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан билээ. Энэ хэлэлцээр нь манай хоёр орны эдийн засгийн харилцаанд гарсан шинэ үе бөгөөд манай орны эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал явдал болсон юм. Энэ хэлэлцээрийн үндсэн дээр манай хоёр орны эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах явдал жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Тус хоёр орон 1953 онд шуудан цахилгаан харилцааны талаар хэлэлцээр байгуулсан юм. Манай улс хятад улсаас ард түмнийхээ үргэлж өсч байгаа хэрэгцээг хангахад чухал хэрэгцээт бараа, техникийн зүйл авч, Хятад ард улсад ноос, арьс шир, ангийн үс зэрэг зүйл гаргаж байна. Манай хоёр орны хоорондын худалдаа бол империалист орнуудын бие биеэ тогтоход чиглэсэн худалдаатай адилгүй харилцан ашигтай, бие биеийнхээ хөгжилд тус болох зарчмыг баримталсан худалдаа юм. Сүүлийн үед манай хоёр орны соёлын харилцаа их өргөжив. Энэ нь оюутан, жүжигчид зэрэг соёл урлагийн төлөөлөгчдийг солилцох замаар бие биенийхээ соёл урлаг, шинжлэх ухаан, техникийн дэвшилт туршлагатай танилцаж байна. Энэ бол харилцан сурах чухал ач холбогдолтой социалист лагерийн орнуудын харилцаааны шинэ хэлбэр мөн. Зөвхөн нэг баримтаар үзэхэд 1957 онд соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор БНХАУ-ын ардын төлөөлөх армийн дуу бүжгийн аясамбль манай оронд зочлож байгаа явдал, мөн Хятад улсад манай улсаас олон төрлийн мэргэжилд дээд хүмүүс суралцаж байгаа нь соёл урлагийн талаар гүнзгий харилцаатай байгаагийн илрэл юм.
541 Москва- Улаанбаатар-Цзина-ний төмөр зам тавьсан явдал бол манай орны эдийн засгийн цаашдын хөгжилт болоод СССР, БНМАУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд асар их ач холбогдолтой зүйл болсон билээ. БНХАУ, манай оронд социализмын байгуулалтад хүний хүч, эд материалын тусламж үзүүлсээр байна. Төрөл бүрийн мэргэжилтэй Хятад ажилчдын шургуу хөдөлмөрөөр манай орны улс ардын аж ахуйн салаа мөчир бүхэнд босгож байгаа их бүтээл нь манай ард түмнийг социализмын байгуулалтын их хэрэгт улам зоригжуулж байна. Одоо манай оронд 50 гаруй мэрэгжлийн 8 мянга гаруй ажилчин хүрэлцэн ирж манай орны улс ардын аж ахуйд 100 гаруй газар, салбарт идэвхитэй ажиллаж байна. Тэд манай орны аж үйлдвэр, зам барилга, газар тариалангийн талаар 2 дугаар 5 жилийн төлөвлөгөөний зорилгуудыг хугацаанаас нь өмнө давуулан биелүүлэх манай ард түмний тэмцэлд их тус хүргэж байна. 3 жилийн хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн төв зөвлөлийн ордон, пионерын ордон, нарийн боовны үйлдвэр, 5, 6 дугаар дунд сургуулиудын барилга, 120 айлын сууц зэрэг 1-4 давхар 200 шахам үйлдвэр соёл гэгээрэл, аж ахуйн орон сууцны барилгыг төв ба орон нутагт барьсан байна. Хятад ажилчид манай орны улс ардын аж ахуйн бүх салаа мөчирт монгол нөхөдтэйгээ харилцан туршлагаа солилцох, шинэ санаачлага гарган нийтийн хүртээл болгох, бие биенээсээ сурч нөхөрсөг дотноор хамтран ажиллаж байна. Манай орны цэцэглэн хөгжилтийн төлөө авьяас чадлаа дайчлан ажиллаж байгаа хятад хүмүүс олон байлаа. Барилгын үйлдвэрийн системд тоосгоны заводын мастер Лю Ван-бо 1956 онд тоосго шатаах хуучин зуухыг өөрчлөн томсгож, тоосго гаргалтыг 2-3 дахин нэмэгдүүлж, түлшний зарцуулалтыг багасган тоосгоны чанарыг сайжруулжээ. Мөн шохой шатаах том зуухыг санаачлан барьж шохой гаргалтыг 4 дахин нэмэгдүүлсэн байна. Модны артелийн мужаан Гэ И-пу мод зорох, харуулдах бөөрөнхийлөх, элдэв горив гаргах машин багажийг санаачлан хийж олон төрлийн гар ажиллагааг механикжуулж зөвхөн энэ оны эхний хагаст 50 шахам мянган төгрөгийг хэмнэсэн байна. Хятад ажилчдын дотроос энэ хугацаанд 45 хүн БНМАУ-ын дээд шагнал авчээ. Манай орны ард түмний найрамдал эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал суурь эзлэх зүйлийн нэг бол БНХАУ-аас манай орны үйлдвэрийн хөгжилд зориулан 160 сая рублийн тусламжийг буцалтгүй олгосон явдал юм. Энэ тусламжийг 1956 оноос биелүүлж эхэлсэн байна. Энэ тусламжаар манай оронд БНХАУ нь 1959 оны дотор дугаарлах ажиллагаанаас бусдыг механикжуулсан ноосон нэхмэл, хөнжил зэргийг үйлдвэрлэн гаргах ноосон нэхмэл эдийн фабрик, сонин бичиг, ном хэвлэл, боодлын цаас зэрэг жилд 4000 шахам тонн цаас үйлдвэрлэх цаасны фабрик, 30 орчим сая ширхэг тоосго, дээврийн наар үйлдвэрлэх, тоосго ба паарын механикжсан завод, нэг хэвийн байшингийн үйлдвэр, илчийн цахилгаан станц, нийслэл Улаанбаатар хотод биеийн тамирын стадион, 20 шахам төрлийн ургамал тарих ногооны аж ахуй зэргийг барьж байгуулахаас гадна Улаанбаатар хотод 400 мянган дөрвөлжин метр газар цардмал зам, хэд хэдэн модон бетон гүүр барьж өгсөн юм. Эдгээрээс зарим нь биелэгдэж байна. Үүнд Нүхт-нариагийн засмал замыг барьж гүйцээд
542 Улаанбаатар-Баянзүрхийн гүүр хүртлэх засмал зам ба гүүрийг барьж гүйцээж байна. Тоосго, паарын үйлдвэр ажилчдын орон сууцны хамт 1958 оны эхээр ашиглалтад орох болно. Мөн ногооны аж ахуйг барьж дуусах шахаж байна. Энэ бүхэн нь хятад монголын ард түмний ах дүүгийн найрсаг харьцааны бодит илрэл мөн. Хятадын ард түмний энэ их тусламжийн үрээр манай оронд урьд гадаадаас авч байсан нилээд зүйлийг авахаа больж түүний оронд өөр хэрэгцээтэй зүйлээ ихээр авах юм. БНХАУын тусламжтайгаар бариад одоо ажиллаж байгаа чүдэнзний фабрик, шаазангийн үйлдвэр манайд өргөн хэрэгцээтэй зүйлүүдийг дотооддоо үйлдвэрлэхэд хичнээн их ач холбогдолтойг тодоор харуулсан байна. 1952 оны 10 дугаар сарын 4-нд БНХАУ ба БНМАУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай 10 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулсны 5 жилийн ой болж байна. Энэ нь шударга хүн төрөлхтний их баяр Октябрийн Социалист хувьсгалын 40 жилийн алдарт ойд дэлхий дахины бүх хөдөлмөрчдийг баяр жавхлантай бэлтгэж байгаа бүх социалист лагерийн хүч улам нягт тарч, монгол хятадын ард түмний найрамдал, ах дүүгийн нөхөрсөг харилцаа улам улам бэхжиж байгаа үед болж байна. БНХАУ, БНМАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, социализмын лагерийн орнуудын хамтын ажиллагааны хэсэг бөгөөд зөвхөн манай хоёр орны хөдөлмөрчин ард түмний найрамдлыг бэхжүүлэхээр барахгүй социалист лагерийн нягтрал нэгдэлд их ач холбогдолтой юм. Социалист лагерийн орнуудын өргөжин дэлгэрч байгаа эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг болсон БНХАУ, БНМАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа нь цаашид улам бэхжиж тус хоёр орны социализмын байгуулалтад чухал хувь нэмэр болох нь дамжиггүй. Үнэн сонин. 1957.10.04. №233 (6756) Баасан. 2-р нүүрт. МОНГОЛ-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ, СОЁЛЫН ТАЛААР ХАМТРАН АЖЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ ТАВАН ЖИЛИЙН ОЙД Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрт үсэг зурсны 5 жилийн ойд зориулан энэ оны 10 дугаар сарын 3-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл дайллага хийв. Дайллага дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд нөхөр Хэ Ин нарын хэлсэн үгийг дор нийтлэв. Нөхөр С. Аварзэдийн хэлсэн үг Эрхэм нөхөр Хэ Ин! Эрхэм нөхөд өө!
543 Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд Эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны 5 жилийн ойг бид өнөөдөр баяртай ёслон тэмдэглэж байна. Энэ хэлэлцээр байгуулсан явдал, манай 2 орны ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааны хөгжилтэнд шинэ үе болсон юм. Хүн төрөлхтний дөрөвний нэг хувийг эзэлж байгаа агуу их хятадын ард түмэн түүхт ялалт хийж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан нь Орос оронд мандсан Октябрийн Социалист их хувьсгалаас хойш дэлхий дахины түүхэнд агуу их явдал мөн. БНХАУ мандан тогтсон явдал бол социализм ба капитализмын хүчний харьцааг социализм, ардчилал, энх тайвны лагерьт ашигтайгаар үндсээр нь өөрчилсөн юм. БНХАУ байгуулагдсаны үр дүнд БНМАУ эргэн тойрон социалист орнуудтай хил залгах болж түүний гадаад байдал хэмжээлшгүй бэхжсэн нь тус орны эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд хамгийн сайхан бололцоо нөхцөлийг буй болгосон юм. Түүнчлэн манай хоёр ард түмний уламжлалт найрамдал, пролетарийн интернационализмын үндсэн дээр бэхжиж байна. Манай хоёр орны хооронд тогтсон эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагаа харилцан ашигтай, найрамдалт үндсэн дээр улам бүр хөгжиж байна. Үүний нэг жишээ нь, манай хоёр орны хооронд байгуулагдсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр бөгөөд энэ хэлэлцээр амжилттай биелж байна. Бас манай хоёр орны соёлын хамтын ажиллагаа жил ирэх тутам өргөжин батжиж байна. Өнгөрсөн 5 жилийн дотор манай хоёр улсын худалдааны гүйлгээ 23 дахин өслөө. 1956 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс 160 сая рублийн буцалтгүй тусламжийг БНМАУ-д олгож, аж үйлдвэр болоод нийгмийн хэрэгцээний нилээд газрыг өөрийн хүч, хөрөнгөөр барьж өгөх болсон билээ. Агуу их хятадын ард түмний сэтгэл харамгүй энэ тусламж, манай орны эдийн засаг, соёлыг хөгжүүлэх хэрэгт үлэмж их хувь нэмэр болох нь эргэлзээгүй юм. БНХАУ-аас манай оронд ажилчин, техникийн мэргэжилтэнийг явуулж их тусламж үзүүлж байгаа бөгөөд тэдгээр ажилчин, мэргэжилтэнүүд тус улсын улс ардын аж ахуйн төрөл бүрийн салаа мөчирт идэвхтэй хөдөлмөрлөж байна. Эрхэм нөхөр Элчин сайд аа, БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны 5 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмэн, түүний засгийн газар ба МАХН-ын Төв хорооны өмнөөс БНХАУ-ын засгийн газар, хятадын их ард түмэн мөн БНМАУ-д байгаа мэргэжилтэн, ажилчдад халуун баяр хүргэхийн хамт манай оронд сэтгэл харамгүй баялаг тусламж үзүүлж байгаа хятадын их ард түмэнд дахин чин зүрхнийхээ талархлыг илэрхийлье! Манай хоёр улсын ах дүүгийн найрамдал, эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагаа манай хоёр ард түмний тусын тул өдрөөс өдөрт бэхжинэ гэж бид бат итгэж байна. Их Зөвлөлт Улс, БНХАУ тэргүүтэй социализм ардчилал энх тайвны агуу их лагерь, Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал агуу их Хятадын ард түмний төлөө социализмын байгуулалтад Хятадын ард түмний их амжилт олохын төлөө Хятадын коммунист нам БНХАУ-ын засгийн газар, дарга Мао Цзэ-дун, Лю Шаоци, Чжоу Энь-лай
544 болоод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бусад удирдагчдын төлөө, Монгол Хятадын ард түмний найрамдлыг бэхжүүлэх хэрэгт цуцалтгүй зүтгэж байгаа манай эрхэм нөхөр Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Иний эрүүл мэндийн төлөө хундага өргөе! Нөхөр Хэ Иний хэлсэн үг Эрхэм хүндэт орлогч дарга! Эрхэм хайрт нөхөд өө! Хятад Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны 5 жилийн ойн баярын өдөр орлогч дарга Аварзэдийн бэлтгэсэн энэхүү хүндэт өргөн хүлээн авалтад уригдаж, баяртай оролцож байгаадаа бид туйлын баяр баясгалантай байна. Хятад Монголын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр бол манай хоёр улсын найрамдалт харилцааны түүхэн дэх мөнхийн баримт юм. Энэ хэлэлцээр нь 5 жилийн турш манай хоёр улсын эдийн засаг, соёлын нөхөрсөг хамтын ажиллагааг түргэн хөгжих явдлын өргөн дардан замыг нээсэн билээ. Манай хоёр улсын нам засгаас манай хоёр лсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдлыг чухалчлан анхаарч ихээхэн тэмцсэний ачаар манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, харилцан туслалцах ажил нэгэнт шинэ үед орсон байна. Одоо 5 жилийн турш хөгжсөөр ирсэн ажлаа эргэж харахад туйлын хангалттай бөгөөд хүмүүсийн бахархалыг татаж байна. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулснаас хойш манай хоёр улсын нийт худалдааны гүйлгээний хэмжээ 20 гаруй дахин нэмэгдэж, соёлын нөхөрсөг харилцаа ч гэсэн соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөө ёсоор жилээс жил ирэх тутам өсөн хөгжиж байна. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүтээн байгуулах ажилд оролцох ажилчдыг томилон явуулах тухай” бас “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай” 1955, 1956 онд байгуулагдсан хэлэлцээрүүд нь манай хоёр улсын эдийн засгийн талаар хамтран ажиллаж харилцан туслалцах ажлыг өргөтгөн хөгжүүлэх ба манай хоёр улсын ард түмний харилцан ойлголцох, найрамдлыг улам хөгжүүлэх хэрэгт ихээхэн роль гүйцэтгэсэн байна. Манай хоёр улс Зөвлөлт Холбоот Улс ба социалист орнуудын дэмжлэг тусламжтайгаар социализм байгуулж байна. Манай хоёр улс социализм байгуулахын тулд энх тайван хөдөлмөрийн талаар улам их харилцан туслалцаж, харилцан суралцах хэрэгтэй байна. Бидний энэхүү харилцан туслалцах, харилцан суралцах явдал бол манай хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, манай хоёр улсын аль алины нь ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Иймд 5 жилийн өмнө байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр нь зөвхөн өнгөрөгч 5 жилд амьдрагч хүчин чадалтайгаа бүрэн харуулснаар барахгүй манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өдөр тутам өрнөж өсөхийн хамт түүний роль улам их болж байгааг харуулж байна.
545 Манай хоёр улсын улам өргөжиж байгаа харилцан туслалцах хамтын ажиллагаа ба Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдал нь ямар ч зай завсаргүй улам дотно нягтрана гэдэгт бид гүнээ итгэж байна. Цэдэнбал даргын хэлснээр манай ард түмнүүдийн найрамдал бол бат бэх эвдрэшгүй юм. Энэ найрамдлыг ямар ч хүч гуйвуулж чадахгүй юм гэсэнтэй яг адил билээ. Хятад Монгол хоёр улсын эвдрэшгүй найрамдлын төлөө Хятад Монгол хоёр улсын эдийн засгийн цэцэглэлт, соёлын хөгжилд болон манай хоёр улсын найрамдал хамтын ажиллагааны төлөө! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист орнуудын их нягтралын төлөө! Монголын нам, засгийн удирдагч нөхөд Цэдэнбал, Дамба, Самбуу нарын эрүүл мэндийн төлөө энэ хундагыг дэвшүүлье. Үнэн сонин. 1957.10.05. №234 (6757) Бямба. 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин Сайдын Яаманд дайллага болов БНХАУ, БНМАУ-ийн хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны 5 жилийн ойг тохиолдуулж, өчигдөр 10 сарын 4-ний өдөр БНХАУ-аас БНМАУд суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Хэ Ин дайллага хийв. Дайллага дээр Б.Дамдин, Ч.Сүрэнжав, С.Аварзэд, Б.Жамбалдорж, Д.Моломжамц Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын яамдын сайд Л.Дамдинжав, Б.Дорж, О.Дэлгэржав, С.Сосорбарам, тусгай газрын дарга нар болон яамдын орлогч сайдууд, нам улс олон нийтийн байгууллагын удирдах хариуцлагатнууд, үйлдвэр соёлын тэргүүний хүмүүс байлцав. Дайллага дээр БНМАУ-д ажиллаж байгаа БНХАУ-ын инженер техникийн ажилтан, ажилчдын төлөөлөгчид, техинк тусламжын барилгын ерөнхий газрын дарга У Зэ-юй нар болон тус улсад ажиллаж байгаа БНХАУ-ын инженер техникийн удирдах хариуцлагатан, нам үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тэргүүний ажилчид байв. Тус дайллага дээр БНМАУ-д суугаа дипломат корпусын тэргүүн ба гишүүд байв. Дайллага дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Хэ Ин, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд С.Аварзэд нар харилцан үг хэлэв. Дайллага маш элэгсэг дотно болов. Үнэн сонин. 1957.10.05. №234 (6757) Бямба. 1-р нүүрт. Хятадын хөрөнгөтний баруунтны тухай Хятад дахь шинэ ардчилсан хувьсгалын үед хагас колони, хагас феодалын байгууллыг эцэс болгож, шинэ ардчилсан байгууллыг тогтоох асуудал Хятадын ард түмэн, түүний ардчилсан хүчний өмнө тулгарав. Ийм нөхцөлд хамгийн хувьсгалч анги нь ажилчин анги, хамгийн харгис хүчин нь гадаадын империалистүүдийн хоршсон харгис хөрөнгөтнүүд нь
546 байлаа. Үндэсний хөрөнгөтнүүд нь хоёр талтай байв. Нэг талаар түүхийн тодорхой үед хувьсгалд зохих хэмжээгээр оролцож империализм ба феодализмын эсрэг чиглэлийг баримтлагч хувьсгалч байсан явдал, нөгөө талаар хувьсгалын дайсны эсрэг шийдвэртэй тэмцэхийг зориглохгүй эвсэгч ийм хоёр талтай байв. Хятадын урагшлах хөдөлгөөний орчин үеийн зорилго бол социалист хувьсгалыг бүрэн хийх явдал юм. Тийм ч учраас капиталист хөгжлийн эсрэг чиглэсэн социалист хувьсгалын үйлст социалист байгуулалтыг дэмжих нь нийгэмлэгийг урагш дэвшүүлэх гэсэн хувьсгал юм. Харин капитализмаас хагацахыг огтхон ч хүсэхгүй улмаар социалист хувьсгалын үйл хэрэг, социалист байгуулллыг эвдэх гэсэн дайсагнал бол нийгмийн хөгжлийг гэдрэг эргүүлэх гэсэн харгис явдал болно. Нийгмийн хөгжлийн түүх нь шинэ дэвшилтэт хүч, харгис хүч хоёрын тэмцлийн түүх мөн. Түүхийн хөгжил нь хуучны мөхөл, шинийн ялалт хувьсгалаар шийдвэрлэгддэг байна. Хуучин хүч бол ялзарсан хуучин байгуулалтайгаа зууралдан, шинийн хөгжлийг саатуулж хуучин байгууллыг дахин сэргээхийг бүхий л аргаар оролддог. Энэ бол харгис үзэл юм. Феодалын нийгэмлэгийн мөхөлт, хөрөнгөтний нийгэмлэгийн цэцэглэлийн үед феодалууд, харгис хүчин болж байсан бол, хөрөнгөтний нийгэмлэгийн ялзран мөхөж, социализмын мандалтын үед хөрөнгөтнүүд хуучин капиталист байгууллыг хамгаалж, социализмын эсрэг тэмцсэнээрээ харгис анги болжээ. Социалист байгуулал тогтож, үйлдвэрийн багаж хэрэгслийг хувьдаа өмчлөх явдлыг устгасан одоогийн нөхцөлд хөрөнгөтнүүдийн дэвшилт роль аль хэдийн арилж, улмаар үйлдвэрлэх хүчний хөгжилд саад болж нийгэмлэгийг гэдрэг татдаг болсон байна. Тийм учраас, хэн хөрөнгөтний ардчилсан хувьсгалын нэгдсэн фронтод л оролцон уу гэхээс биш, харин социалист хувьсгалын нэгдсэн фронтод оролцож чадахгүй юм. Учир нь тийм этгээд болоод өргөн олон хөдөлмөрчдийн хооронд улс төрийн нэгдэл байж чадахгүй. Шинэ маягийн хөрөнгөтний ардчилсан хувьсгалын үед Хятадын ардын ардчилсан нэгдсэн фронт байгуулагдсан билээ. Энэ нэгдсэн фронтод үндсэний хөрөнгөтний анги орсон юм. Хэдийгээр ажилчин анги, үндсэний хөрөнгөтөн ангийн хооронд зөрчил, өөр өөрийн ангийн нь тусгай шаардлага байсан боловч, эдгээр ангиудын хооронд нэгдэл байсан юм. Гоминданы харгис улс төрийн засгийн эсрэг тэмцэх нэгдсэн шаардлага ажилчин анги, үндсэний хөрөнгөтөн хоёрт хоёуланд нь байлаа. Энэ ч учраас л эд нарыг ардчилсан нам ба бүлгүүд гэж тооцож байсан юм. Гэвч эд нарын дотор ардчилсан хувьсгалын төлөө тэмцэлд хатуу биш зогсож, зарим үед хувьсгалын төлөө тэмцээгүй этгээд ч цөөнгүй гарч байна. Тэд реформын тухай домог яриа ярьж “гуравдагч” зам гэгчийг сурталчилж байснаар ардчилсан хувьсгалыг эсэргүүцэж байсан нь илэрч байлаа. Социалист хувьсгалын явцад хөрөнгөтний ардчилсан нам бүлгүүд, сэхээтний эгнээнээс зарим нь пролетарийн нөлөөнд орж зүүн бүлэг болж социализмын үйл хэргийн төлөө хатуу зогсож байв. Гэвч энэ бол тэдгээрийн маш цөөнх нь юм. Хөрөнгөтний сэхээтэн ардчилсан, намуудын нөгөө хэсэг нь капитализмын төлөө шаргуу ажиллах, социализмын эсрэг тэмцэх болов. Энэ бол одоогийн баруунтнууд болсон бөгөөд эд нар ч мөн өчүүхэн хэсэг юм. Хөрөнгөтний элемент, хөрөнгөтний сэхээтнүүдийн ихэнх нь ямар ч хатуу баримталсан
547 чиглэлгүй дундыг баримталж байгаа юм. Гэвч энэ дундач зам нь зөвхөн шилжилтийн үеийн шинж бөгөөд удаан үргэлжилж чадахгүй юм. Одоо ажилчин анги, тариачдын ядуу давхарга, хувьсгалч сэхээтэн хятадад хувьсгалын үндсэн хүчин болжээ. Социализмын эсрэг тэмцэж байгаа баруунтнууд бол харгис хүчин юм. Хөрөнгөтний ардчилсан хувьсгалын үед, гоминданы харгис засаг, эсвэл шинэ ардчилсан засаг хоёрын аль нэгийг нь дагах асуудал хүн бүрийн өмнө тавигдсан байлаа. Харин пролетарийн социалист хувьсгалын үед, социалист ба капиталист хоёр хөгжлийн аль нэгийг сонгох явдал хүмүүсийн өмнө тулгарсан юм. Одоо үед капитализмын төлөө хатуу зогсоно гэдэг бол, коммунист нам, пролетарийн удирдлагыг үгүйсгэж, социалист өмчийг устгахын төлөө тэмцэнэ гэсэн хэрэг. Тэгвэл социализмын төлөө хатуу зогсон гэдэг нь коммунист нам ба пролетарийн удирдлагыг хамгаалахын төлөө, капитализмыг дахин сэргээхийг эрмэлдэг хүчийг бут цохихын төлөө тэмцэх явдал болно. Капиталист ба социалист хөгжлийн зам хоорондоо хэрхэвч эвлэрч чадахгүй. Хөгжлийн энэ хоёр замын хоорондын зөрчил нь эвлэрэшгүй бөгөөд үхлийн зөрчил юм. Хятад улсын түүхт хөгжлийн явцад завсрын зам гэгч хэзээ ч байгаагүй бөгөөд одоо ч байхгүй юм. Хятадын хөгжилд хоёр зам бий. Үүний нэг нь хятадын коммунист намын удирдлагын дор шинэ ардчиллыг дамжин, нийгэмлэлийг социализм өөд хөгжүүлж байгаа зам, нөгөө нь хятадыг хагас феодалын байранд байлгах гэсэн зам юм. Энэ хөрөнгөтний ардчиллын зам хөрөнгөтний диктатурын зам бөгөөд өөрөөр хэлбэл гуравдагч зам гэж нэрлэдгээс биш үнэн хэрэг дээрээ хагас колони, хагас феодалын зам болно. БНХАУ, 1956 онд хөдөө аж ахуй, гар үйлдвэр, капиталист үйлдвэр ба худалдаанд социалист өөрчлөлтийг үндсэнд нь хийж дуусгасан юм. Социалист энэ өөрчлөлт бол зөвхөн эдийн засгийн үйлдвэрлэлийн харьцаанд, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэлийг нийгэмчлэхэд хийгдсэн өөрчлөлт юм. Харин Хятадын ард түмэн хөрөнгөтний баруунтныг ялж гарсанаар социалист хувьсгал нь улс төр, үзэл суртлын фронтод хийгдэж дуусах юм. Энэ хувьсгал нь дуусаагүй байна. Хөрөнгөтний баруунтнууд нь эдийн засгийн талаар хувьсгалт өөрчлөлт хийгдэж байх үед нэг талаар ард түмний хурц хөдөлгөөнөөс айж, нөгөө талаар ардчилсан нам, бүлгийн гишүүд, хөрөнгөтний сэхээтэн зүүн ба баруунтны дунд гуйвж байгаа байдлыг харгалзан 1956 онд шууд тэмцлээс түр татгалзаж зохистой цагийг хүлээхээр шийдвэрлэжээ. Хөрөнгөтний баруунтнуудын хүлээсэн тэр зохистой цаг бол Венгерт болсон явдал, Мао Цзэ-дунгийн ард доторх зөрчлийг зөвөөр шийдвэрлэх тухай асуудлын талаар хэлсэн үг зэргүүд болно. Ингэж баруунтнууд нь ийм үеийг тохиолдуулан хятадын ажилчин анги, хөдөлмөрчин ахрд түмэн, хувьсгалт сэхээтэн, коммунист намын эсрэг өргөн довтолгоон эхэлсэн билээ. Эд ялангуяа социалист байгуулал, пролетарийн диктатур, коммунист намын удирдлагын эсрэг довтолж гарсан юм. Баруунтнууд Коммунист намын удирдлагыг авч хаяхыг шууд шаардсан байна. Баруунтнууд социализмын төлөө гэдэг бүрхэвчээ ингэж авч хаяжээ. Баруунтнууд ба ард түмний хоорондын зөрчил нь эвлэрэшгүй зөрчил болохыг үзүүлэв. Гэвч хятадын ард түмэн баруунтны эсрэг шийдвэртэй тэмцэлдээ тэднийг ниргэх
548 явдлыг зөвхөн голлох биш, харин тэмцлийн явцад тэдний зарим нь буруугаа хүлээж хүмүүжиж шинэ хүн болох бололцоог өгөхөд гол анхаарал тавьж байна. Энэ зорилго нь ард түмний доторх зөрчлийг шийдвэрлэж нягтрал шүүмжлэлийн замаар биелэгдэх болно. Энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр баруунтныг дуустал ялж чөадахгүй юм. Социализмын улс төр, үзэл суртлын фронтын ялалт нь эдийн засгийн фронтын ялалтыг улам бэхжүүлэх юм. Социалист хувьсгал бүх бүх фронтод ялах явдал бол хятадын ард түмний бүх шилжилтийн үеийн түүхт зорилго болон тавигдаж байна. Энэ зорилгыг биелүүлэхэд хэд 10-15 жил шаардагдах юм. Т. Должин Үнэн сонин. 1957.10.08. №236 (6759) Мягмар. 2-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА нөхөр Ж. САМБУУ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА нөхөр Ю.ЦЭДЭНБАЛ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД нөхөр С.АВАРЗЭД нарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 8 жилийн ойг тохиолдуулан та бүхнээс чин сэтгэлийн халуун баяр хүргэсэн явдалд сэтгэлийн угаас талархлаа илэрхийлэх завшаан тохиолдов. Хятад Монголын ард түмэн эрт үеэс гүнзгий найрамдалтай билээ. БНХАУ, БНМАУ-ын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн үндсэн дээр энэ ах дүүгийн найрамдал улам өргөжин хөгжиж, улмаар манай социалист байгуулалтын үйлсэд ачтай сайхан нөлөө үзүүлж байна. Социалгзм байгуулахын төлөө, Ази болоод даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ цаашид амжилт олохыг Монголын ард ард түмэнд хүсье. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга МАО ЦЗЕ-ДУН Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хоорондын дарга ЛЮ ЩАО-ЦИ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин. 1957 оны 10 дугаар сарын 15. “Үнэн сонин” 1957.10.20. Ням. №248 (6771) 1-р нүүрт. Агуу хөрш гүрэнд Усан дээрх гайхамшигт барилга 9 дүгээр сарын эцсээр биднийг Уханьд очиход Хөх Мөрний Уханий их гүүрийг барьж дуусгаж байсан баярт үйл явдал болж байлаа. Оволзсон их усаараа олны зам харилцааг боож
549 байсан хөх мөрнийг өөрийн дураараа гаталдаг, болохсон гэж хүсч байсан Хятадын хөдөлмөрч түмний олон мянган жилийн хүслэн гагц ардын засгийн үед ингэж бүтэж байгаа аж. Гучин метр хүртэл гүнзгий устай алдарт энэ мөрөн дээр хорин хоёр давхар байшинтай тэнцэх өндөр гүүр барьжээ.Энэ бол хоёр давхар гүүр бөгөөд дэгүүр нь авто машин явган хүн явж байхад доогуур нь галт тэрэг нэвтэрч байх юм. Бидний очсоны урд өдөр буюу 9 дүгээр сарын 25-нд галт тэрэг анх удаа тэр гүүрээр гарсан байлаа. 1670 метр нь усан дээр байна. Хоорондоо 129 метрийн зайтай 8 тулгууртай. Гүүрийн хоёр үзүүр дээр Хятадын уран барилгын хэлбэртэй дөрвөн талт цамхаг барьжээ. Тэгш үзэсгэлэнтэй барьсан эргийг гантиг чулуугаар доторлон уран баримлаар чимж, маш үзэсгэлэнтэй барьсан юм байна. Цахилгаан хүчээр өргөгч шат нь тэр үед хараахан ашиглалтад ороогүй байсан тул ердийн шатаар дээш өгсөн гарч, гүүрийн барилгын захиргааны ажилтан Ю Гуань-Юний хамт нэг танхимд ороход, их гүүрийн хэлбэр маягийг дүрслэн үзүүлсэн хиймэл загвар ширээн дээр тавиастай, туурганд нь гүүрний бүх хэсгийн байдал, барилгачдын хөдөлмөрийг үзүүлсэн олон гэрэл зураг өлгөөстэй байлаа. Гүүрийн зураг төслийг Хятаын авьяас билэгт инженерүүд зохиогоод Хятадын зам гүүрийн баатарлыг барилгачид гүүрийг Зөвлөлтний мэргэжилтний туслалцаагаар шинэ мэрэгжилтний туслалцаагаар шинэ аргаар түргэн хугацаанд дуусган барьсан байна. -Хөх мөрний 1955 оны 9 дүгээр сараас эхэлж барьсан, хоёр талаас нь үүсгэн барьсаар хоёр талаас угсарсан төмөр сараалжийг энэ жил 5 дугаар сарын 9-нд холбосон. Одоо хэдэн хоногийн дараа гүүрийг ашиглалтад оруулах албан ёсны нээлтийг баяр ёслолын байдалтай хийх болно гэж гүүрийн барилгын захиргааны ажилтан ярьж билээ. Гүүрийн дээд давхар нь 18 метр өргөн, 6 авто машин зэрэгцэн явж болох уудам зайтай, бас явган хүний замтай юм.Гүүрийн барялгачид хичнээн уйгагүй хичээн ажилсныг хамгийн хөнгөн ажлаас нь мишээлэн өгүүлэхэд, гүүр дээр цагаан зурвас шугам татахдаа зүгээр будгаар будаагүй, шаазангийн хагархай өчүүхэн хэсгүүдийг эв нийлүүлэн шигтгэж хийсэн үзэгдэв. Энэ бол бас хамгийн хэрэггүй мэт зүйлээр хэрэгтэй юм хийж болохыг үзүүлжээ. Гүүрийн барилгачдын 30-аад сая юанийн зардал хэмнэж, хугацаанаас нь жил 3 сарын өмнө барьж дуусгасан Хөх мөрний аврага гүүр нь тус орны хөгжилд асар их ач холбогдол бүхий, социализмын байгуулалтын түүхэн их ололтын нэг мөн. Одоо Хань-коу Ханьян, Учан гурвын зам харилцаа маш дөхөм болж, Бээжин Гуанчжоугийн болоод Бээжингээс Хятад-Вьетнамын хил хүрэх галт тэрэг шууд явдаг болжээ. Больниц үзэхэд Ухань хотын анагаах ухааны дээд сургуулийн дэргэд 1955 онд нээсэн 2 дугаар больниц бол орчин цагийн боловсон төхөөрөмжтэй, маш тохитой эмнэлгийн газар юм. Эмнэлгийн байшинг нисэх онгоцтой төс бүхий хэлбэртэй барьсан нь цонхоор нь гэрэл гэгээ тусахад их дөхөмтэй болжээ. 600 ортой, 170 орчим эмчтэй, тэдний дотор эрдмийн зэрэг цолтой хүн 17 бий гэнэ.