950 эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн талаар мэргэжилтэн томилох, техникийн бичиг баримт солилцох болно. Протоколд монголын талаас БНМАУ-ын Үйлдвэрийн хоршооллын Төв зөвлөлийн дарга Д.Дэмчиг, хятадын талаас Бүх Хятадын Гар үйлдвэрлэлийн Хоршооллын Зөвлөлийн дарга Чэн И-Фань нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах үед БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч Д.Самдан, Хятадын шинжлэх ухаан-техникийн хорооны орлогч дарга У Хэн, Хятадын Гадаад явдлын Яамны Азийн орнуудыг эрхэлсэн 2-р газрын орлогч дарга Цзао Нэй-Цзянь нар болон мөн түүнчилэн хоёр талын төлөөлөгчдийн гишүүд байлцав. 1964.12.12. №347/9246/ 1965 он ҮНЭН сонин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Чуулган БЭЭЖИН. Нэгдүгээр сарын 3 (МОНЦАМЭ). Гурав дахь удаагаа сонгогдсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн бүгд хуралдаан дээр Лю Шао-Ци Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргаар сонгогдов. БНХАУ-ын орлогч даргаар Суи-Цин-Лин, Дун Бу-И нар мөн түүнчлэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны даргаар ЖУ ДЭ нар сонгогдлоо. Дарга Лю Шао-Ци-гийн санамжийн дагуу БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар Жоу Энь-Лай томилогдлоо гэж Синьхуа агентлаг уламжилжээ. Үнэн сонин 1965 оны 1 дүгээр сарын 5, № 5 ( 9270), 1-р нүүр Бээжин БНХАУ-ын дарга Лю Шао-Ци БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь Лай нар танаа БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын тушаалд Та нөхдийг тус тус дахин сонгогдсон явдалд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд халуун баяр хүргэж, сайн сайхныг ерөөе. Монгол-Хятадын ард түмний хамтын ажиллагаа энх тайван, социализмын үйл хэргийн тусын тулд хөгжин бэхэжнэ гэдэгт гэж итгэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Улаанбаатар. 1965 оны нэгдүгээр сарын 5 Үнэн сонин 1965 оны 1 дүгээр сарын 6, № 6 ( 9271), 1 -р нүүр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-Лай танаа Хүндэт нөхөр Ерөнхий Сайд аа!
951 Цөмийн зэвсгийг бүрмөсөн цаазлан хориглож устгах тухай асуудлыг хэлэлцэхээр дэлхийн улс гүрний тэргүүн нарын зөвлөгөөнийг хуралдуулах тухай саналыг дэвшүүлсэн 1964 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Таны захидал болон түүнд хавсаргасан БНХАУын Засгийн Газрын Мэдэгдлийг хүлээн авснаа нотлохын ялдамд БНМАУ-ын Засгийн Газрын өмнөөс дор дурдсан мэдэгдэл хийх завшаан тохиолдов. Үүнд: Бүх нийтийн энх тайвныг сахин бататгах, улс түмний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогыг тууштай яюуулсаар ирсэн БНМАУ-ын Засгийн Газар, хүн төрөлхтний амин чухал эрх ашигт нийцүүлэн, зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах, цөмийн зэвсгийг үйдвэрлэх, турших хэрэглэхийг цаазлан хориглох, цөмийн дайны аюулыг сэрэмжлэн зайлуулах зэрэг цаг үеийн чухал асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх, чин эрмэлзлийн үүднээс гаргасан аливаа санаачилга, хийсэн алхам бүрийг хэзээ ямагт дэмжиж байдаг байдаг билээ. Зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох болон зэвсгийг бүх нийтээр хураах зорилгыг биелүүлэх, мөн түүнчлэн цөмийн зэвсгийг улам бүр түгээн тараахыг таслан хааж, түүнийг бүрмөсөн шууд устгахад чиглүүлэн ЗХУ, БНПАУ, БНАГУ болон бусад улс орноос удаа дараа дэвшүүлсэн оновчтой саналыг манай Засгийн Газар дэмжсээр ирсэн нь үүнийг тод гэрчилж байгаа юм. Цөмийн зэвсгийг гурван орчинд туршихыг цаазлан хориглосон Москвагийн Гэрээг байгуулсан нь хүн төрөлхтний хувь заяанд нэн ач холбогдол бүхий дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэн биелүүлэхэд чухал алхам болсон гэж БНМАУ-ын Засгийн Газар үзээд, ард түмнийхээ зориг эрмэлзлийг илэрхийлэн, түүний аюулгүй байдлыг хангах зорилгыг удирдлага болгож, дэлхийн 100 гаруй улсын хамт энэхүү гэрээнд нэгдэн орсныг энэ дашрамд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Манай Засгийн Газрын энэ алхам нь монголын ард түмэн хөнөөлт цөмийн зэвсгийн эсрэг, тухайлбал түүнийг туршихыны эсрэг байдгийг дахин тодорхойлон илэрхийлсэн юм. Иймд БНМАУ-ын Засгийн Газар, орчин үеийн олон улсын амьдралын чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын чармайлт их ач холбогдолтойг үнэлэн үздэг учир цөмийн зэвсгийг бүрмөсөн цаазлан хориглож устгах асуудлыг хэлэлцэхээр дэлхийн улс гүрнүүдийн тэргүүн нарын зөвлөгөөнийг хуралдуулахаар БНХАУ-ын Засгийн Газраас дэвшүүлсэн саналыг дэмжиж, тийм зөвлөгөөнд оролцоход бэлхэн байгаагаа илэрхийлж байна. Гүнээ хүндэтгэн ёсолсон: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Дарга Ю.Цэдэнбал Улаанбаатар. 1965 оны нэгдүгээр сарын 11 Үнэн сонин 1965 оны 1 дүгээр сарын 12, № 12 (9277 ), 1-р нүүр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар танаа Биднийг БНХАУ-ын даргаар ба БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар тус тус сонгосон буюу томилсон явдалд баяр хүргэж цахилгаан утас ирүүлсэнд тань чин
952 сэтгэлийнхээ талархлыг илэрхийлье. Хятад монгол хоёр улсын ард түмний найрамдал тасралтгүй бэхжин хөгжтүгэй. БНХАУ-ын дарга ЛЮ ШАО-ЦИ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ЖОУ ЭНЬ-ЛАЙ 1965 оны нэгдүгээр сарын 31 Үнэн сонин 1965 оны 2 дугаар сарын 03, № 34 (9299), 1-р нүүр Энэтхэг-Хятадын улс түмний бага хуралд оролцогчдод Энэтхэг-хятадын улс түмний бага хуралд оролцогчдод ах дүүгийн баяр хүргэж, хурлын тань ажиллагаанд амжилт хүсье. БНАВУ болон Энэтхэг-Хятадын хойгийн бусад орны эсрэг америкийн империалимтуудаас явуулж байгаа өдөөн хатгалгыг эсэргүүцсэн Энэтхэг-хятадын хойгийн ард түмний шударга тэмцлийг монголын ард түмэн, манай орны олон нийт даян дэлхийн дэвшилт хүчний хамт хамгийн шийдвэртэй дэмжиж байна. Энх тайван, тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө үзэл санааны дор явагдаж байгаа тус бага хурал нь харийн түрэмгийллийн эсрэг үндэсний дархан эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж байгаа Энэтхэг-хятадын хойгийн ард түмний тэмцэлд чухал ач холбогдолтой юм гэж үзэж, энэхүү хурлыг өндрөөр үнэлж байна. Америкийн түрэмгийллийн эсрэг ариун тэмцэлдээ их амжилт олохыг Энэтхэгхятадын ард түмэнд хүсэн ерөөе. Ази-Африкийн эв санааны нэгдлийн Монголын хороо 1965 оны хоёрдугаар сарын 25 Үнэн сонин 1965 оны 2 дугаар сарын 26, № 57 (9322), 4 -р нүүр Тайваньд юмны үнэ нэмэгдэж байна БЭЭЖИН: Хоёрдугаар сарын 27 (МОНЦАМЭ). Синьхуа хороо уламжилсныг үзвэл, Тайваньд юмны үнэ нэмэгдэж байна. Оны эхэнд тутарганы үнэ 6 хувь өсжээ. Тэрчлэн чихэр, масло, эмийн зүйл болон бусад барааны үнэ нэмэгдэв. 1949 оны зургадугаар сар хүртэл барааны үнэ 20 гаруй дахин нэмэгдэв. Үнэн сонин 1965 оны 3 дугаар сарын 01, № 60 (9325), 4 дүгээр нүүр Энэтхэг-Хятадын ард түмний бага хурлаас Ж.Самбууд хариу цахилгаан ирүүлэв БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугаас Энэтхэг-Хятадын ард түмний бага хуралд илгээсэн цахилгааны хариуд тус бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргаас нөхөр Ж.Самбууд цахилгаан утас ирүүлэв. Түүнд: “Энэтхэг-Хятадын ард түмний бага хурлыг дэмжин баяр хүргэж амжилт хүссэн Таны илгээлтийг хүлээн авснаа нотлох завшаан
953 тохиолдов. Тус бага хурлаас Эрхэмсэг ноён Танд гүн талархлаа илэрхийлж, ах дүү ёсны мэндчилгээг дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу. Хуан тайз Нородом Сианукийн сайхан санаачилгаар хуралдаж байгаа Энэтхэг-Хятадын ард түмний бага хурал нь энх тайвныг эрхэмлэгч ард түмнүүдийн шийдвэртэй дэмжлэгтэйгээр Энэтхэг-Хятадын асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид таны нэг адил итгэл төгс байна” гэжээ. Үнэн сонин 1965 оны 3 дугаар сарын 03, № 62 (9327), 4 -р нүүр БНМАУ, БНХАУ-ын 1965 оны Худалдааны протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1965 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд 1965 оны 3 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн гадаад худалдааны Яамны орлогч сайд Ж.Хишгээ БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц,Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-Мин нар гарын үсэг зурав. Энэхүү протокол ёсоор БНМАУ-аас БНХАУ-д адуу, үхэр, хонины мах, ноом, төрөл бүрийн арьс шир, ангийн үс, өлөн гэдэс зэрэг зарим бараа нийлүүлнэ. БНХАУ-аас БНМАУ-д цагаан будаа, торго, цемент, химийн материал, машины сэлбэг хэрэгсэл ба өргөн хэрэглээний зэрэг бараа нийлүүлнэ. Протоколд гарын үсэг зурах үед монголын талаас: БНМАУ-ын Гадаад худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд З.Ганжууржав, Гадаад явдлын Яамны хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж, Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн орлогч дарга Д.Дандар, худалдааны төлөөлөгчдийн бусад гишүүн; хятдын талаас: Хятад улсын худалдааны төлөөлөгчдийн орлргч дарга Хань-Био төлөөлөгчдийн бусад гишүүн байлцав. Үнэн сонин 1965 оны 3 дугаар сарын 25, № 84 (9349), 4 -р нүүр Эмгэнэл БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу-Энь-Лай танаа Хүндэт нөхөр Жоу-Энь-Лай, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нөхөр Кэ-Цин-Ши зуурдаар нас барсанд бид ихэд харамсаж байна. БНМАУ-ын Сайд нарын Зяөвлөлийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан Улаанбаатар. 1965 оны 4 дүгээр сарын 13 Үнэн сонин 1965 оны 4 дүгээр сарын 14, № 104 (9369), 1-р нүүр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн
954 нэгдүгээр орлогч дарга нөхөр С.Лувсан танаа ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нөхөр Кэ-Цин-Шийн нас нөгчсөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэн цахилгаан утас ирүүлсэнд Танд болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд талархлаа илэрхийлье. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу-Энь-Лай 1965 оны 4 дүгээр сарын 24 Үнэн сонин 1965 оны 4 дүгээр сарын30 , № 120 (9385), 1 -р нүүр Ах дүү орны Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд манай эх оронд БНМАУ-ын Үйлдэрчний эвлэлийн төв зөвлөлийн урилгаар ах дүү социалист орнуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Улаанбаатарт болсон майн нэгний баярт оролцсон юм. БНБАУ, БНАГУ, ЗСБНХУ, БНКУ, БНПАУ, БНРАУ, БНАСАУ, БНУАУ, БНХАУ, БНСЧУ, ХБНСЮУ-ын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга нөхөр Д.Ядамсүрэн дайлжээ. Дээрх орны төлөөлөгчид Тэрэлж дэх улсын амралтын газар зочилж амарсныхаа дараа Улаанбаатар хот дахь Байшин үйлдвэрлэх комбинат, Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн байдалтай танилцав. БНАГУ, БНПАУ, БНРАУ, БНУАУ, ХБНСУ-ын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид 5 дугаар сарын 6-нд эх орондоо буцав. БНБАУ, ЗСБНХУ, БНКУ, БНАСАУ, БНХАУ, БНСЧУ-ын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид нийслэлийн 40 дүгээр цэцэрлэг, 10 жилийн 2 дугаар дунд сургуулиар зочлоод, Сонгино дахь шувууны фабрик үзсэн байна. Үнэн сонин 1965 оны 5 дугаар сарын8 , № 128 (9393), 4 -р нүүр Монгол-Хятадын найрамдлын харилцан туслах гэрээ байгуулсны ойд зориулсан хурал БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулсны таван жилийн ойд зориулсан хурал Барилгачдын соёлын ордны танхимд өчигдөр боллоо. Тус хуралд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, Барилгын Яамны орлогч сайд Ц.Лосол, ЭТНБ-ын гүйцэтгэх хорооны дарга Д.Адилбиш, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд, ЭТНБ-ын гүйцэтгэх хорооны хариуцлагатай ажилтнууд оролцов. Хурлыг ЭТНБ-ын гүйцэтгэх хорооны орлогч дарга Р.Гүрбазар нээв. , Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Туваан Монгол- Хятадын харилцан туслах гэрээний таван жилийн ойн тухай илтгэл хийв. Тус хуралд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц,Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-Мин оролцож үг хэллээ. Дараа нь хуралд оролцогчдод концерт үзүүлэв.
955 Манай сурвалжлагч Үнэн сонин 1965 оны 6 дугаар сарын1 , № 152 (9417), 4 -р нүүр Тэмцээн БНМАУ-ын байт сурын тамирчид Цзинань хотод анхныхаа тоглолтыг хийсний дараа 6 дугаар сарын 17-18-нд БНХАУ-ын шигшээ багийн тамирчидтай Бээжин хотод тэмцээн хийв. Тэмцээний 4 зайн бүх онооны нийлбэрээр хятдын эрэгтэй, эмэгтэй баг түрүүлэв. Монголын тамирчин эмэгтэй М.Ичинхорлоо 232 оноогоор 50 метрийн зайд 2 дугаар байр эзлэв. Тамирчин Л.Жамьянсүрэн 4 зайн нийлбэрээр 915 оноо авч өөрийн тогтоосон аваргынхаа амжилтыг 6 оноогоор ахиуллаа. Цзинань хотод болсон анхны тоглолтод монголын тамирчин эмэгтэй Б.Рэнцэнханд 4 зайд 903 оноо авч аваргынхаа амжилтыг 70 оноогоор ахиулж, үндэсний аваргын шинэ амжилт тогтоосон байна. Монголын тамирчид Өвөр Монголын төв Хөх хотод 6 дугаар сарын 22-23-ны өдөр гурав дахь тоглолтоо хийнэ. Бээжин МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Ц.Намсрай Үнэн сонин 1965 оны 6 дугаар сарын20 , № 171 (9436), 4 -р нүүр Ардын Хувьсгалын ойгоор баяр хүргэсэн нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу танаа Таны 70 насны ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэеж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Хятад, Монголын ард түмний ах дүүгийн найрамдал марксизмленинизм, пролетарийн интернационализмын үндсэн дээр өдрөөс өдөрт бэхжин хөгжтүгэй. БНХАУ-ын дарга Лю-Шао-Ци 1965 оны 6 дугаар сарын 26 Үнэн сонин 1965 оны 6 дугаар сарын30 , № 181 (9446), 1-р нүүр БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр М.Дүгэрсүрэн танаа Монгол Ардын Хувьсгалын 44 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу! Социализм байгуулах, даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах үйлсэд шинэ амжилт олохыг монголын ард түмэнд хүсэн ерөөе. Хятад Монгол хоёр орны ард түмний найрамдал өдрөөс өдөрт бэхжин хөгжих болтугай. БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд 1965 оны 7 дугаар сарын 10 Үнэн сонин 1965 оны 7 дугаар сарын 13, № 194 (9459), 4 -р нүүр БНХАУ-ыг тунхагласан өдрөөр баяр хүргэсэн нь ХКН-ын Төв Хрооны дарга нөхөр Мао Зэ-Дун, БНХАУ-ын дарга нөхөр Лю Шао-Ци БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын Байнгын
956 Хорооны дарга нөхөр Жу Дэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нөхөр Жоу Энь-Лай нар танаа МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл болон монголын ард түмний өмнөөс БНХАУ-ыг тунхагласны 16 жилийн ойн баярыг тохиолдуулан хятадын бүх ард түмэн, ХКН-ын Төв Хороо, БНХАУ-ын Засгийн газарт халуун баяр хүргэе. Өөрийн эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө империалист харгислалын эсрэг хятдын хөдөлмөрчдөөс явуулсан олон жилийн баатарлаг тэмцлийн түүхт ячлалтын үр дүнд БНХАУ байгуулагдсан явдал нь хатдын ард түмний өмнө шинэ амьдралыг цогцлоон байгуулах өргөн замыг нээсэн билээ. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Үнэн сонин 1965 оны 10 дугаар сарын 1, №274 (9539), 1-р нүүр ХКН-ын Төв Хрооны дарга нөхөр Мао Зэ-Дун, БНХАУ-ын дарга нөхөр Лю Шао-Ци БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын Байнгын Хорооны дарга нөхөр Жу Дэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нөхөр Жоу Энь-Лай нар танаа Монголын ард түмэн ах дүү хятдын ард түмэнд найрамдлын дотно сэтгэлтэй байпаг бөгөөд өнгөрсөн 16 жилд социалист өөрчлөлтийн үйлсдээ олсон их амжилтад нь баярдаж байдаг юм. Манай орнуудын найрамдал, хамтын ажиллагааны харилцаа нь марксизмленинизм, пролетарийн интернационалимзмын хөдөлшгүй зарчмын үндсэн дээр социалист орнуудын нэгдэл нягтралыг бэхжүүлэх тусын тулд энх тайван, социализмын аугаа их үйл хэргийн төлөө цаашид хөгжин бэхэжнэ гэдэгт бид найдаж байна. Социалист нийгмийг байгуулах үйл хэрэгтээ болон даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ их амжилт олохыг ах дүү хятдын ард түмэнд ерөөе. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Улаанбаатар. 1965 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин 1965 оны 10 дугаар сарын 1, №274 (9539), 1-р нүүр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны Сайд нөхөр Чэнь И танаа БНХАУ-ыг тунхагласны 16 жилийн ойн баярыг тохиолдуулан нөхөр сайд Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол, хятдын ард түмний найрамдал нь энх тайван, социализмын ялалтын төлөө хөгжин бэхэжнэ гэж итгэж байгаагаа энэ ялдамд илэрхийлье. Социализмын байгуулалтдаа их амжилт олохыг хятдын ард түмэнд ерөөе. БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд М.Дүгэрсүрэн Улаанбаатар. 1965 оны 9 дүгээр арын 30 Үнэн сонин 1965 оны 10 дугаар сарын 1, №274 (9539), 2 -р нүүр
957 БНХАУ-ын Элчин Сайдын Яам дайллага хийв БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-Мин БНХАУыг тунхагласны 16 жилийн ойг тохиолдуулан өчигдөр дайллага хийв. Дайллага дээр монголын талаас МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, СнЗ-ийн орлогч дарга Д.Гомбожав, Б.Дүгэрсүрэн зарим яамны сайд, тусгай газрын дарга нар, Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, МХНН-ийн тэргүүлэгчид, улс олон нийтийн байгууллагын хариуцлагатай хүмүүс, хэвлэл мэдээллийн газрын төлөөлөгчид байв. Мөн Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, гишүүд байлцав. Дайллага дээр Элчин сайд Жан Цань-Мин, нөхөр Д.Майдар нар харилцан үг хэлэв. Үнэн сонин 1965 оны 10 дугаар сарын 2, № 275 (9540), 1 -р нүүр Ах дүү орнууд их Октябрийн ойн баяртай золгож байна БНХАУ-д: БЭЭЖИН: Арваннэгдүгээр сарын 5. (МОНЦАМЭ). Хятад-Зөвлөлтийн найрамдлын ниймгэмлэг болон БНХАУ-ын олон нийтийн бусад байгууллагаас санаачлан энд өнөөдөр их Октябрийн 48 жилийн ойд зориулсан хурал болов. Үнэн сонин 1965 оны 11 дүгээр сарын 7, №311 (9576), 4 -р нүүр 1966 он ҮНЭН сонин Протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хоорондын шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Хэлэлцээрийг гүйцэтгэх байгууллагын дөрөвдүгээр чуулган 1966 оны тавдугаар сарын 24-өөс 3 хүртэл хугацаанд Улаанбаатар хотод хуралдав. Чуулганаар МонголХятадын гүйцэтгэх байгууллагын 3 дугаар чуулганы шийдвэрээр хочр талын хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, хоёр орны хоорондын шинжлэх ухаан-техникийн талаар цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн, шинжлэх ухаан-техникийн бичиг баримт, мэргэжилтэн солилцох тухай протоколд гарын үсэг зурав. Протоколд монголын талаас монголын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-ын Үйлдвэрийн хоршооллын Төв Зөвлөлийн дарга Д.Дэмчиг, хятдын талаас төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУ-ын Шинжлэх ухаан техникийн Хорооны орлогч Чжао Цзи-Чан нар гарын үсэг зурав. Протоколд гарын үсэг зурах үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Хорооны дарга Д.Гомбожав, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны хэлтсийн эрхлэгч Д.Эрдэмбилэг, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц,Бүрэн эрхт Элчин сайд Чжан Цан-Мин нар болон хоёр орны төлөөлөгчдийн гишүүд байлцав. Хятадын төлөөлөгчид БНМАУ-д байх хугацаандаа Улаанбаатар хотын соёлын болон үйлдвэрийн зарим байгууллагын ажилтай танилцав.
958 Үнэн сонин 1966 оны 5дугаар сарын 31 №151 (9781) 4-р нүүр Хятадын Коммунист намд Эрхэм нөхөд өө! Хятадын Коммунист нам байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан Хятад Ард Улсын коммунистууд, хөдөлмөрчдөд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо халуун баяр хүргэж байна. Гадаадын империалист түрэмгийлэгчид болон гоминданы харгис дэглэмийн эсрэг Хятадын олон сая ард түмний явуулсан хувьсгалт тэмцлийг Хятадын Коммнунист Нам манлайлж, хятдын ардын хувьсгалыг ялалтад хүргээд БНХАУ-ын социалист өөрчлөлтүүдийг удирдан жолооджээ. Манай хоёр орон ард түмэн найрамдал ёхамтын ажиллагаа, түүнчёлэн МАХН, ХКН-ын хоорондын харилцаа тум хоёр оронд социализм байгуулах, социалист орнууд, олон улсын коммунист хөдөлгөөний эгнээг марксизм-ленинизм, пролетарийн интернационализмын зарчмын үндсэн дээр нягтруулах, социализм, коммунизмын ялалтыг хангах эрх ашгийн үүднээс цаашид улам хөгжинө. Улс орондоо социализм байгуулах, империалист түрэмгийллийн эсрэг Ази болон дэлхий дахины энх тайван аюулгүй байдлын төлөө тэмцэлд амжилт олохыг ХКН, хятдын ард түмэнд МАХН-ын Төв Хороо энэ тэмдэглэлт өдөр чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Нөхөр ёсны баяр хүргэсэн: Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо Улаанбаатар хот. 1966 оны 6 дугаар 30 Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 01 №182 (9812) 1-р нүүр БНХАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчид хүрэлцэн ирэв БНМАУ-ын Засгийн газрын урилгаар Ардын Хувьсгалын 45 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ-ын дотоод явдлын Яамны орлогч сайд Хуан Цин-Си тэргүүтэй БНХАУ-ын төлөөлөгчид өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-Мин оржээ. Төлөөлөгчдийг Улаанбаатар хотын галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Дүгэрсүрэн, Гадаад явдлын Яамны сайд М.Дүгэрсүрэн Улаанбаатар хот дахь АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Д.Цэдэв. ЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны дарга Д.Өдилбиш, Гадаад явдлын Яамны хэлтсийн эрхлэгч Д.Эрдэмбилэг, Ө.СүхОчир нар угтаж авав. Мөн төлөөлөгчдийн БНХАУ-ын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтнууд болон гадаад орноос тус улсад суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн Хуан Цин-Си, нөхөр Б.Дүгэрсүрэн нарт нийслэлийн гарнизоны хүндэт харуулын өмнүүр яву мэндлэв. Пионер багачууд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдөд цэцгийн баглаа барилаа. БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид тус улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүдтэй мэндэлсний дараа тусгай өргөөндөө очихоор галт тэрэгний буудлаас хөдлөв.
959 Манай сурвалжлагч Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 10 №191 (9821) 1-р нүүр БНХАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчдийн тэргүү хэлсэн үг Хайрт анд нөхөд найз нар аа! Монгол Ардын Хувьсгалын 45 жилийн ой болж байга энэ үед бид монголын ард түмний хамт энэ баярын өдрийг баясгалантайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа мах их баяртай байна. БНХАУ-ын Засгийн газар болон хятдын ард түмний өмнөөс БНМАУ-ын Засгийн газар, ах дүү монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Одоогоос 45 жилийн өмнө монголын баатарлаг ард түмэн хүнд бэрх тэмцэл явуулж улмаар феодалын ба империализмын харгис ноёрхлыг түлхэн унагааж, ардын хувьсгалт засаг байгуулаад ардчилсан хувьсгалыг яячлалтад хүргэжээ. 45 жилийн туршид монголын ард түмэн ажилсаг хичээнгүй хөдөлмөрлөн, тэмцлээ тасралтгүй хийж, нийгийг өөрчлөх, эдийн засгийн бүтээн байгуулалт хийснээрээ улс орныхоо нүүр царайг аажим аажмаар өөрчлөн хувиргасан байна. Монголын ард түмэн улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэж, одоо IY таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, чинээлэг хүчирхгийн төлөө тэмцэлдээ шинэ ялалт, улам их амжилтыг зогсолтгүй олохыг ах дүү монголын ард түмэнд хятдын ард түмэн чин сэтгэлээсээ ерөөж байна. Анд нөхөд, найз нар аа! Одоо үед америкийн империализмын эсрэг өвч дэлхийн ард түмний явуулж байгаа хувьсгалын тэмцэлд маш аятай таатай байдлаар дүүрэн байна. Америкийн империалистууд Вьетнамд хийж байгаа түрэмгий дайндаа хүнд гутамшигт ялагдал үзсээр байна. Вьетнамын эсрэг түрэмгийллийнхээ ялагдлаас гарахын тулд америкийн имтериализм дайныг өргөтгөх замаар галзууран явж байна. Сүүлийн үед америкийн империалистууд БНАВУ-ын нийслэл Ханой болон хоёрдугаар том хот болох Хайфоныг удаа дараагаар бөмбөгдсөнөөр энэхүү түрэмгий дайныг улам эоцтой шинэ шатанд дэвшүүлэ хүргэсэн байна. Америкийн империализмын ийнхүү галзуурсан зэрлэг түрэмгий ялт ажиллагааг Хятадын Засгийн газар, ард түмэн хязгааргүй их хилэгнэн хамгийн эрс шийдвэртэй буруушааж байна. Америкийн империалистууд дайныг өргөтгөх гэсэн балмад ажиллагаагаар вьетнамын ард түмнийг сүрдүүлэн сөхрүүлж энх тайван хэлэлцээ гэгч ов мэхийг тулган хүлээлгэж, үүгээрээ Вьетнамын өмнөд хэсгийг үүрд эзлэх, үүр хуваагдмал байлгахыг оролдож байна. Энэ нь бүрнээ хоосон санаашрал юм. Америкийн империализмаас Ханойг бөмбөгдсөн нь түүний хүчирхэг байгааг харуулсан хэрэг биш, харин гадна дүрс нь хүчирхэг боловч дотор нь сул дорой байдаг түүний мөн чанарыг яг илчилж байна. Америкийн империализмын энэхүү хэмжээлшгүй ялт ажиллагаа нь гагцхүү вьетнамын бүх баатарлаг ард түмнийг улам шийдвэртэй хариу цохилт өгөхөд хүргэж, гагцхүү дэлхийн бүх ард түмнийг улам шийдвэртэй эсэргүүцэлд хүргэж, улмаар өөрийгөө улам түргэн, улам гутамшигт ялагдалд хүргэх төдий юм. Америкийн империализм түрэм бүх цэргээ бүрмөсөн татаж гаргахаас татгалзаж, Вьетнамд түрэмгий дайныг өргөтгөх явдлаа
960 идэвхжүүлж байгаа нөхцөлд Вьетнамын асуудлаар энх тайван хэлэлцээ гэгчийг ямар хүн ч, ямар хэлбэрээр ч зарж борлуулах нь америкийн империализмын эсрэг улс орноо аврах гэсэн Вьетнамын ард түмний тэмцлийг худалдаж, америкийн империалистуудын төлөө зүтгэсэн хэрэг даруй мөн. Иймээс үүнийг яасан ч хүлцэн зөвшөөрч болохгүй. Вьетнам бол Хятад улсын шүд уруул шиг харилцан түшиглэдэг хөрш юм. Америкийн империализмын эсрэг улс орноо аврах гэсэн вьетнамын ард түмний тэмцлийг хятдын ард түмэн хэзээ ямагт тууштай бөгөөд ямар ч харамгүйгээр бүхий л хүсээр дэмжсээр байна. Вьетнамын ард түмний ашиг тус ба хүсэлтийн дагуу шаардагдахуйц алхмуудыг хийж явуулахад хятдын ард түмэн хэзээ ч бэлхэн байна. Америкийн империалистууд дайныг хаана хүртэл өргөжүүлсэн ч, бидэнд хэчнээн гарз хохирол учрсан ч, америкийн бүх түрэмгийлэгчдийг Вьетнамаас бүрмөсөн зайлуулан тонилгох хүртэл, эцсийн ялалт хийх хүртэл байлдаахад ах дүү вьетнамын ард түмнийг хятдын ард түмэн хэлбэрэлтгүй дэмжих болно. Анд нөхөд найз нар аа! Хятдын ард түмэн, ХКН болон дарга Мао Зэ Дуны удирдлагаар эрч зоригоо бадруулан махран зүтгэж, манлайд нь гарч социализмыг арвин, түргэн, чанартай байгуулах гэсэн жанжин шугамыг хатуу баримталж, социализмын замд том алхмаар урагшаа давшиж байна. Манай улсын аж үйдвэр тоо ширхгийн талаар төдийгүй нэр төрөл, яс чанар техникийн талаар шинэ үсрэлт хийсэн байна. Их барилгын хэмжээ далайц, хурдац, чанар нь өнгөрсөн жилүүдийнхээс ихээхэн давжээ. Тариалангийн талаар дөрвөн жил дараалан сайн ургац авсан байна. Нийт улс ардын аж ахуй урьд өмнө байгаагүй бүх талаар өрнөсөн байдалд ороод байна. Сүүлийн саруудад пролетари соёлын их хувьсгалын өрнөлт манай улсад өргөн далайцтай болж байна. Энэ соёлын хувьсгалын хөдөлгөөн бол хүмүүсийн сүнсийг, хөндсөн пролетари ангийн үзэл санааг мандуулж, хөрөнгөтөн ангийн үзэл санааг устгах гэсэн тэмцэл бөгөөд ревизионизмын үндэс сурвалжийг арилган устгах гэсэн тэмцэл мөн. Энэ нь манай улсын пролетарийн диктатур ба социалист эдийн засгийн үндэс суурь бэхжиж чадах эсэх, урагш хөгжиж чапах эсэхтэй хамаатай. Манай нам, манай улсын хувь заяа ирээдүйтэй хамаатай юм. Бид энэхүү соёлын хувьсгалаар хэдэн мянган жилийн турш мөлжигч бүх ангийн бий болгосон ард түмэнд харш хуучин үзэл санаа, хуучин соёл, хуучин заншил дадлагыг бүрэн эвдэн арилгаж, өргөн олон түмний дунд пролетари ангийн шинэ үзэл санаа, шинэ соёл, шинэ заншил дадлагыг үүсгэн бүэлдүүлэх болно. Энэ соёлын их хувьсгал манай орны социализмын бүхий л үйл хэргийг урагшаа хөгжүүлэхэд их хүчтэй түлхэц болно гэдэгт бид гүнээ итгэж байна. Манай улсад өргөн олон кадрууд болон ажилчин, тариачин, цэрэг олон, нөхөр Мао Зэ Дуны зохиолуудыг аливаа ажлынхаа хамгийн дээд заавар болгосон байна. Нөхөр Мао Зэ Дуны зохиолуудыг амьдлагаар судалж, амьдлагаар хэрэглэх гэсэн өргөн далайцтай олон түмэнч суралцах хөдөлгөөн өрнөсөөр улс төр, эдийн засаг, цэргийн хэрэг, үзэл суртал, соёл боловсролын талаар арвин баялаг үр дүнтэй болж, ажилчин, тариачин, цэрэг олон түмнээс марксизмленинизмийг авьяаслаг, бүтээлчээр бүхий л талаар залгамжлан хөгжүүлсэн байна. Мао Зэ Дуны үзэл санаа бол империализм мөхөхөд хүрэх ба социализм дэлхий даяар ялахад хүрэх үеийн марксизм-ленинизм мөн бөгөөд орчин үеийн марксизм-ленинизмийн оргил мөн. Мао Зэ Дуны үзэл санаа бол манай бүх дайсныг ялагч хамгийн хүчирхэг зэвсэг мөн гэлдгийг
961 хятдын ард түмэн урт удаан хугацааны хувьсгалт тэмцлийн практикаас гүнээ мэдэж олсон байна. Мао Зэ Дуны үзэл санааны туг ялалтын туг даруй мөн. Анд нөхөд, найз нар аа! Хятад Монгол хоёр улс бол ах дүүгийн хөрш орнууд мөн бөгөөд хоёр улсын ард түмний хооронд уламжлалт гүн зузаан найрамдалтай юм. Нийтийн дайсныг эсэргүүцсэн удаан хугацааны тэмцэлд Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа шинэ үндсэн дээр тасралтгүй хөгжиж ирлээ. 1960 оны 5 дугаар сард байгуулсан “Хятад Монголын найрамдал, харилцан туслах тухай гэрээ”, 1962 оны 12 дугаар сард байгуулсан “Хятад Монголын хилийн тухай гэрээ” манай хоёр улсыг улам нягт холбоотой болгож өгсөн байна. Тус хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа тэгш эрхтэй, харилцан ашигтай байх үндсэн дээр явагдаж байна. Энэхүү найрамдал, хамтын ажиллагааны харилцаа цаашид хөгжих нь манай хоёр ард түмний бүтээн байгуулалтын үйлсэд ашигтай болно. Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдал, нэгдэл нягтралыг тасралтгүй бэхжүүлэх явдал бол тус хоёр улсын ард түмний нийтийн хүсэл эрмэлзэл мөн. Хятдын ард түмэн монголын ард түмний хамт тус хоёр улсын ард түмний найрамдал, нэгдэл нягтралыг цаашид бэхжүүлэхийн төлөө цуцалтгүй чармайх болно. Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдал, нэгдэл нягтрал мандтугай! Марксикм- ленинизм мандтугай! Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 11 №192 (9822) 3-р нүүр Баярын цахилгаан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн. Дарга Ж.Самбууд Монгол Ардын Хувьсгалын 45 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Монголын ард түмэнд аз жаргал сайн сайхныг ерөөе. Хятад, Монгол хоёр улсын ард түмний найрамдал зогсолтгүй хөгжих болтугай. БНХАУ-ын дарга Лю-Шао-Ци 1966 оны 7 дугаар сарын 10 Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 12 №193 (9823) 2-р нүүр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд Монгол Ардын Хувьсгалын 45 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн Газрын өмнөөс монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Урагшаа давших замдаа амжилт олохыг монголын ард түмэнд хүсэн ерөөе. Хятад,Монгол хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа өдөр ирэх тутам бэхжих болтугай. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь Лай 1966 оны 7 дугаар сарын 10 Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 12 №193 (9823) 2-р нүүр Хариу цахилгаан
962 БНХАУ-ын дарга нөхөр ЛЮ ШАО ЦИ танаа Монголын Ардын Хувьсгалын 45 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхныг ерөөсөнд тань гүн талархлаа илэрхийлье. Энэ завшаанд эх орныхоо социалист бүтээн байгуулалтад шинэ амжилт олохыг ах дүү хятдын ард түмэнд ерөөе. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал бэхжих болтугай! БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Улаанбаатар хот. 1966 оны 7 дугаар сарын 16 Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 19 №200 (9830) 1-р нүүр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нөхөр ЖОУ ЭНЬ ЛАЙ танаа Монголын Ардын Хувьсгалын 45 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн Газрын нэрийн өмнөөс монголын ард түмэнд халуун баяр хүргэсэнд тань гүн талархлаа илэрхийлье. Эх орныхоо цэцэглэл хөгжилтөд цаашид амжилт олохыг ах дүү хятдын ард түмэнд ерөөе. Манай хоёр ард түмний найрамдал хамтын ажиллагаа бэхжих болтугай! БНМАУ-ын Сaйд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Улаанбаатар хот. 1966 оны 7 дугаар сарын 16 Үнэн сонин 1966 оны 7 дугаар сарын 19 №200 (9830) 1-р нүүр БНХАУ-ын Дээд Боловсролын Яамны мэдэгдэл Бээжин. 9 дүгээр сарын 22. (МОНЦАМЭ) Хятдын дээд сургуулиудад суралцдаг гадаадын оюутан, аспиратн, дадлага хийгчдийн хичээлийг нэг жилээр хойшлуулахыг БНХАУ-ын Засгийн Газар шийдвэрлэв. Зохих Элчин сайдын Яамдад энэ тухай мэдэгдсэн байна. Манай дээд сургуулийн багш нар “соёлын хувьсгал” явуулаад завгүй байгаа тул энэ арга хэмжээг авах болов гэж БНХАУ-ын Дээд Боловсролын Яам уг шийдвэрийг тайлбарласан байна. Хоёр долоо хоногийн дотор тус орноос явахыг БНХАУ-д сууж байгаа гадаадын оюутнуудад шаарджээ. Үнэн сонин 1966 оны 9 дүгээр сарын 24 №267 (9897) 4-р нүүр Баярын цахилгаан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нөхөр Жоу Энь Лай-д Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 17 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Гзарын нэрийн өмнөөс ах дүү хятдын ард түмэнд халуун баяр хүргэе. Хятдын ард түмэнд хөгжил цэцэглэлт, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол, хятдын ард түмний найрамдал хамтын ажиллагаа батжин бэхэжтүгэй! БНМАУ-ын Сaйд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Улаанбаатар хот. 1966 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин 1966 оны 10 дугаар сарын 01 №247 (9904) 1-р нүүр БНХАУ-ын дарга нөхөр Лю Шао Ци-д
963 Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 17 жилийн ойг тохиолдуулан хятдын ард түмэнд халуун баяр хүргэе. Энэ ялдамд, ах дүү хятдын ард түмэнд сайн сайхны ерөөлийг дэвшүүлье. Монгол, хятдын ард түмний найрамдал батжин бэхэжтүгэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Улаанбаатар хот. 1966 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин 1966 оны 10 дугаар сарын 01 №247 (9904) 1-р нүүр Баярын цахилгаан БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чэнь-И-д БНХАУ байгуулагдсаны 17 жилийн ойн баярыг тохиолдуулан нөхөр сайд Танд баяр хүргэж, найрамдалт хятдын ард түмэнд сайн сайхныг ерөөе. БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд М.Дүгэрсүрэн 1966 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин 1966 оны 10 дугаар сарын 01 №247 (9904) 4-р нүүр 1967 он ҮНЭН сонин БНХАУ-ын Гадаад Явдлын Яаманд эсэргүүцэл илэрхийлэв Энэ 1 дүгээр сарын 26-нд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яамны дипломат номертой машиныг Бээжин хотод хятдын “улаан хамгаалагчид” зүй бусаар саатуулан зогсоож, гар зангидан машины шил рүү цохих зэргээр бүдүүлгээр авирлан уул машиныг хар будгаар эрээчиж, “Зөвлөлтийн ревизионистуудыг бут цохьё” гэж бичжээ. Мөн 27-ны өглөөний 4 цаг 20 минутаас 5 цаг хүртэл манай Элчин сайдын Яамны үүдэнд дуу чангаруулагч хэрэглэсэн бүлэг хятад уналга машинаар хүрэлцэн ирж цуглараад ЗХУ-ын эсрэг гүтгэлэг, оросн, англи, хятад хэл дээр хашхичин, олон улсын хэм хэмжээнээс гадуур дүрэм дүрсгүй загнасан байна. БНМАУ-аас БНХАУ-д суугаа Жлчин сайдын Яамнаас хятдын Гадаад явдлын Яаманд энэ 1 дүгээр сарын 28-нд тавьсан эсэргүүцэлд “дээр дурдсан баримтууд БНМАУ-ын эсрэг чиглсэн өдөөн хатгалга бөгөөд БНМАУ-ын Элчин сайдын Яамны дархан эрхэд бүдүүлгээр халдаж байгаа ажиллагаа мөн гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлж байна. БНМАУ-ын эсрэг хийж байгаа элдэв өдөөн хатгалгыг даруй зогсоож буруутай этгээдүүдийг цээрлүүлэн манай Элчин сайдын Яамны хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авахыг хатуу шаардаж байна” гэжээ. Хятдын Гадаад явдлын Яам тэр бүлэг этгээдүүдийн үйлдлийг зөвтгөх гэж элдвээр оролдсон байна. Үнэн сонин 1967 оны 1дүгээр сарын 29 №29 (10024) 4-р нүүр Хятадын өдөөн хатгалгад монголын олон нийт дургүйцэж байна Хятадад сүүлийн үед болж байгаа үйл явдал дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж, тэдний сэтгэлийг гүнээ жигшүүлж байна. Манай улс БНХАУ-тай хил хязгаар зэрэгцээ
964 оршдог бөгөөд хядын ард түмнийг хүндэтгэн үздэгийн хувьд тэнд болж байгаа хэрэг явдлыг онцгой анхааран харж байна. Мао Зэ Дуны бүлгийнхэн “Соёлын хувьсгал” гэгчийн далбаан дор аугаа их Октябрийн өлгий орон-Зөвлөлт Холбоот Улс болон, ах дүү социалист бусад орны эсрэг хамаг муу муухай үг, хараал зүхлээр дүүрсэн, ямар ч эрээ цээргүй балмад хэрцгий гүтгэлэг дайралт хийж байгаа нь хэрэг дээргээ БНХАУ-ыг социалист лагерийн ихн гэр бүлээс хөндийрүүлэн тусгаарлаж, хятдын ард түмний амин чухал ашиг сонирхлыг хөсөрдүүлж байна. Маогийн бүлгийнхэн гадаад дотоод бодлогын ыхувьд дампууралд орохын хамт түүний гэм бурууг БНХАУ-ыг үүсэн тогтнох өдрөөс эхлэн г,ар сунгаж, чин сэтгэлийн бүх талын туслалцаа үзүүлсэн ЗХУ, ах дүү хөрш орнуудад тохохыг оролдох боллоо. Энэ оролдлого сүүлийн үед бүр гаарч, түүний хурц үзүүрийг эн тэргүүнээ ЗХУ-ын эсрэг чиглүүлж, олон харилцааны хэм хэмжээ, ёс горимоос гадуур зэрлэг балмад хэлбэр агуулгатай өдөөн хатгалга хийж байгаа нь дэлхийн олон нийтийн дургүйцлийг зүй ёсоор төрүүлж байна. Зөвлөлтийн ард түмэн, их Лениний үзэл санаа, Октябрийн үзэл санаагаар хагас зуун жил хүмүүжихдээ пролетарийн интернационалч зарчимд гуйвалтгүй үнэнч байж, ертөнцийн дарлагдсан үгээгүй олонд санаа сэтгэл эд материал, амь биеэ үл хайрласан өргөн тусламж үзүүлж ирсэн түүхтэй. Чан Кай Шийн бурангуй дэглэмийн хамгийн бэрхтэй үед ЗХУ, зөвлөлтийн ард түмэн, хятдын ард түмний тэмцлийг эрс шийдвэртэй дэмжиж, хятдын улаан арми, түүний коммунист намд зүйл бүрийн туслалцаа үзүүлснийг хэн бүхэн мэднэ. Түүнийг түүхийн хуудас нотолж, даян дэлхий гэрчилнэ. Амь бие эд хөрөнгөө эс хайрлан ингэж тус алсан зөвлөлтийн ард түмний эсрэг улангассан довтолгоо хийх нь хэнд хэрэгтэй юм бэ?! Энэ нь хятдын ард түмэнд хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү дампууралд орсон Маогийн бүлгийнхэн л ард түмнийхээ эсрэг чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа цагаатгахад хэрэг болно гэж горьдож байна. Хятдын эрх баригчидын удаа дараагийн балмад өдөөн хатгалгыг ЗХУКН, Зөвлөлтийн засгийн газар, Зөвлөлтийн ард түмэн тэсвэрлэн өнгөрүүлж, хоёр орны ард түмний найрамдаль ёхарилцааг хэвийн байдалд оруулан сэргээх талаар зүйл бүрийн арга хэмжээ авсан бөгөөд авсаар ч байгаа билээ. Гэтэл хятдын эрх баригчид үүнийг өчүүхэн төдий ч анхаарахгүй байгаагаар үл барам зөвлөлтийн эсрэг бодлогоо улам хурцатган гүнзгийрүлж, Бжжэинд суугаа Зөвлөлтийн Элчийн сайдын Яяам, түүний ажилтнууд, зөвлөлтийн албаны хүмүүсийг хэвийн абйдлаар ажиллах бололцоогүй болгож байна. Гэвч зөвлөлтийн ард түмэн, түүний нам засаг тэвчээр гарган ухаалаг бодлого баримталж, хятдын ард түмний ашиг тусыг урьтал болгон найрамдалд харилцааг сэргээх чармайлт тавьсаар байна. Өчигдөр нийтлэгдсэн Зөвлөлт засгийн газрын мэдэгдэлд энэхүү үзэл санаа бүрэн тусгалаа олжээ. Хэрвээ хятдын удирдагчид хоёр орны харилцааг цаашид улам хурцатгах алхмыг шат ахиулан хийвэл, эцсийн хариуцлагыг хятдын эрх баригчид хүлээх нь дамжиггүй. Хятдын эрх баригчид суртал ухуулга, тэмцлийнхээ хурц үзүүрийг империалист түрэмгийлэгчдийн эсрэг чиглүүлэхийн оронд социалист лагерийн орнуудын зүг, ялангуяа лагерийн өмөг түшиг болсон ЗХУ-ын эсрэг хандуулж бидний нийтийн пайсны бах тавыг хангаж байгаад монголын ард түмэн гүнээ дургүйцэн зэвүүцэж байна. Мөн хятдын эрх баригчид “улаан хамгаалагч”, “үймээн дэгдээгчдээрээ” дамжуулан Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын Яамны эсрэг өдөөн хатгалга хийж байгаа нь хөрш хоёр
965 орны харьцааг хурцатгах гэсэн оролдлого мөн гэж монголын олон нийт зүй ёсоор дургүйцэн буруушааж байна. Ийм ч учраас Зөвлөлт засгийн газраас ыхууль ёсныхоо эрхийн дагуу гаргасан мэдэгдлийг монголын ард түмэн бүрэн дэмжиж хятдын одоогийн удирдагчдын жигшүүрт үйл ажиллагааг эрс буруушааж байна. Тоймч Үнэн сонин 1967 оны 2 дугаар сарын 8 №39 (10034) 4-р нүүр Бид найрамдлыг эрхэмлэдэг Мао Зэ Дун, түүний бүлгээс зөвлөлтийн эсрэг явуулж байгаа бодлогын тухай бичсэн “Правда” сонины редакцийн өгүүлэл манай “Үнэн” сонинд нийтлэгдсэнийг уншиж танилцлаа. Манай аймаг ЗХУ-тай хил залгаа оршдог. Олон жилийн турш манай ард түмэн зөвлөлтийн ард түмэнтэй сайн хөршийн харилцаатай амьдарч зовлон жаргалаа хуваалцаж и рсэн улс аа. Манай ард түмний найрамдал бол нийтийн дайсны эсрэг цусаа урсгаж, энх цагт социалист байгуулалтад хөлсөө дуслуулж гагнагдсан юм. Хятдын удирдагчид энэ найрамдлыг эвдэн бусниулахын тулд зүсэн зүйлийн арга өхэрэглэж элдвээр гүтгэн дайрч байна. ЗХУ-ын эсрэг явуулж байгаа хятдын удирдагчдын өдөөн хатгалга импщриалист хүчинд тус болж, социалист орны ард түмэнд хор учруулж байгаа юм. Манай хүн ард аль ч орны ард түмэнтэй найрамдлын дотно харилцаатай байхыг эрмэлздэг. Мао Зэ Дун түүний бүлгийнхэн “улаан хамгаалагчид”, “самуун дэгдээгчид” нь хятдын ард түмний олон жилийн турш байлдан олж авсан ололтыг нэг хүний эрх ашгаар сольж, цэргийн харгис дэглэм тогтоож байгааг би монголын нийт хөдөлмөрчдийн адил жигшин үзэж байна. Увс аймгийн Чандмань сумын саальчин Цэвэлмаа Үнэн сонин 1967 оны 2дугаар сарын 24 №55 (1050) 1-р нүүр Ор үндэсгүй гүтгэлэг Энгийн хоёр хүн ч гэсэн хоорондоо ярилцах үг нь учир утгатай, намба төрхтэй байдаг атал хятдын одоогийн удирдах бүлгээс явуулж байгаа бодлого нь тийм эгх тэмдэггүй худал хуурамч гүтгэлэг болсонд хөдөө нутгийн жирийн малчин бид зэвүүцэн жигшиж байна. Социализмын ууган орон ЗХУ-ыг зүй бусаар гүтгэх болсныг манай орны хэн ч гэсэн маш дургүйцэн эсэргүүцэж байна. Энгийн нэгэн жишээ татахад, манай айл зэргэлдээх жолооч Цэрэндоржийн ээж 70 гаруй настай Хорлоо гуай нэг өдөр манайд орж ирээд:”-Та минь Хятад орон гэдэг чинь хувьсгал мандсан, манай лагерийн орон байх аа. Тэгсэн байтлаа Зөвлөлт гүрнийг элдэв муухай үгээр зүхээд байдаг чинь юу болж байна даа. Засаг төрийнх нь толгой эргэчихсэн хэрэг үү? Энэ чинь ер нь юү болж байна вэ? Яасан эвгүй юм бэ?” гэж маш ихэд дургүйцсэн байдалтай ярьж байлаа. Манайхны хэнтэй ч уулзсан үг нь янз бүрээр илрэх боловч уг санаа нь Хорлоо гуайн санааг л давтах вий. Бас манай орны ард түмний аж амьдралыг маш доройтож байна гэж гүтгэх болжээ. Үүгээр ч зогсохгүй БНМАУ-ыг муулж
966 гүтгэсэн ямар ч ор үндэсгүй үгээр ард түмнээ мэхлэхийг оролдож байгаа нь жигшүүртэй юм. Би өөрөө хүү Гантөмөрийн хамт амьдардаг. Миний хүү тракторч, би өөрөө мужаан. Манайд хэн ч орсон айлын дайтай айл гэж үзнэ. Монгол орны хаана нь ч очсон том цагаан гэртэй, үнэт эдлэл орчин үеийн засал чимэглэлтэй айл гэр тохиолдоно. Олон зуун жилийн хоцрогдлыг ардын хувьсгалын ачаар ахар богино хугацаанд арилгаж, цоо шинэ соёл, хөгжилтэй орон болсныг дэлхийн бүх орон зөвшөөрөн хүлээж, БНМАУ-ыг хүндэтгэж байхад хятдын удирдагчид өөрсдийнхөө зохиосон хоосон худал үгээр хэнийг ч итгүлж чадахгүй. Мао Зу Дуны бүлгийнхний гүтгэлэг өдөөн хатгалгыг няцааж БНМАУ-ын Гадаад явдлын Яамны гаргасан эсэргүүцлийг би өөрийн бүх ард түмний нэгэн адил сайшааж, Бээжинд зөвлөлтийн болон социалист бусад орон, түүний дотор БНМАУ-ын эсрэг өдөөн хатгалга зохион байгуулагчид юутай гутамшигтай юм бэ? Гэж хэлэхийг хүсэж байна. Хятдын одоогийн удирдагчдын санааны зоргоор хийж байгаа гүтгэлэг нь ор үндэсгүй бөгөөд шившигтэй зүйл гэдгийг би “Үнэн” сониноор дамжуулан илэрхийлэхийг хүсэж байна. Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйн ажилчин Л.Лүндэг Үнэн сонин 1967 оны 2дугаар сарын 24 №55 (1050) 1-р нүүр Бусад үндэстэн ястныг хавчихын эсрэг Сүүлийн үед хятдад болж байгаа хэрэг явдал, Мао Зэ Дуны харгис бодлого нь Ховд аймгийн хөдөлмөрчдөд жигшил төрүүлж байна. Хятдад Мао Зэ Дуны бүлгийн хийж байгаа гэмт явдал, түүний тарьж байгаа бузар булай хэрэг бидний зүй ёсны дургүйцлийг хүргэж байна. Би 1957 онд Хятад улсад суудаг өөрсдийн хамаатан садантай уулзаж ирсэн билээ. Тэр үед ч гэсэн хятдын ард түмний аж амьдрал маш дорой, өмсөх хувцас идэх хоолоор ядуухан байсныг нүдээр үзсэн юм. Тэнд байгаа ах дүү маань Мао Зэ Дуны харгислалд нэрвэгдэж, амьдрал нь сарнисанд гүнээ түгшиж байна. Хятад бус үндэстэн ястныг элдвээр хавчиж тэднийг хятадчилах бодлого явуулж байгаа нь бид бүхний дургүйцэл төрүүлж байна. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” гэгчээр хятдын социалист хувьсгал болон эх орноо хөл дээрээ зогсоход нь сэтгэл харамгүй тусалж, интенационалч үүргээ гүйцэтгэсэн зөвлөлтийн хүмүүсийг гүтгэн гүжирдэж, түүний эсрэг балмад танхайгаар загнаж байгаа нь Мао Зу Дуныхны дээрэнгүй үзлийг илчилж байна. Хятад улсад ганц хүнийг бурхан шиг шүтэж, бусад олон хүнийг хүн гэж огтхон ч ойшоон үзэхгүй байгаа бузар явдлыг эсэргүүцсэн хятдын жирийн ажилчин, тариачин, шударга сэхээтний ухамсарт бослого нь амжилтад хүрэх ёстой. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын удирдаач О.Яасай Үнэн сонин 1967 оны 2дугаар сарын 24 №55 (1050) 1-р нүүр Бээжинд БНМАУ-ын эсрэг кампаниа үргэлжлүүлсээр байгаа нь
967 Сүүлийн хэдэн хоногт хятдын эрх баригчид Бээжинд суугаа БНМАУ-ын Элчин сайдын Яамны эргэн тойрныг улаан хамгаалагчид, самуун дэгдээгчдийн хөл үймээний газар болгож, манай улс, манай Элчин сайдын Яамны эсрэг дайран довтлох, гүтгэх, хараан зүхэх явдлаа үргэлжлүүлсээр байна. 5 дугаар сарын 25-ны өглөө Бээжингийн цагаар 7 цагийн орчмоос эхлэн улаан хамгаалагчид, самуун дэгдээгчид урьд өдрүүдийн адилаар Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын Яамны эргэн тойронд цугларч эхлэв. Танхай балмад этгээдүүд Элчин сайдын Яамны хашаа давуулан болхи гүтгэлэг бүхий ухуулах хуудас хаяж, БНМАУ-ыг харааж зүхсэн уриа лоозон хоолой мэдэн хашгирах, нохой болон хуцах, Маогийн улаан номоороо зангах, тэгснээ тэр номоо дуу нийлүүлэн гиншин унших зэргээр зүйл зүйлээр дөвчгөнөж байлаа. Бээжинд суугаа манай Элчин сайдын Яамны хашааны эргэн тойрон өдөөн хатгасан чанартай ухуулах хуудас наасан төдийгүй хятдын нийслэлийн бусад зарим газар манай нам төрийн эсрэг гүтгэсэн үг хараал томоор бичиж хадсан байв. Манай эсрэг балмад хэрэг өдүүлж тус улсаас хөөгдсөн гурван багшийг хятдын эрх баригчид БНМАУ-ыны эсрэг жигшүүрт гүтгэлгийн кампанидаа ийнхүү ашиглаж байна. МОНЦАМЭ Үнэн сонин 1967 оны 5дугаар сарын 26 №146 (10141) 4-р нүүр Бээжингийн өдөөн хатгагчдыг жигшин хилэгнэж байна Гадаадын хэвлэл мэдээллийн сүүлийн үеийн тоймоос үзвэл, БНМАУ-аас хятдад суугаа Элчин сайдын Яам болон БНМАУ-ын эсрэг Маогийн бүлгийнхний бузар өдөөн хатгалга даварсан зэрлэг балмад ажиллагааны тухай мэдээлсээр байна. БНМАУ-ын эсрэг Маогийн бүлгийнхний зохион явуулж байгаа шившигт өдөөн хатгалгыг зэвүүцэн буруушаасан нэвтрүүлгийг БНБАУ-ын төв радио станц дамжуулж байна. Болгарын Коммунист Намын Төв Хорооны хэвлэл “Работническо дело” сонин энэ сарынхаа 13ны дугаарт Монголын Элчин сайдын Яамны эсрэг балмад ажиллагаа үргэлжилсээр байгааг жигшин тэмдэглээд, хятдын төрийн байгууллагаас зөвлөлтийн усан онгоц болон социалист орнуудын Элчин сайдын Яамдад балмадаар халдаж байгаа нь хэрэг дээрээ социалист орнуудын нэгдлийг бутаргах имдериализмын эрх ашигт нийцэж байна гэж бичжээ. Мөн сонины 8 дугаар сарын 14-ний дугаарт МОНЦАМЭ-гийн мэдэгдэл нийтлэгдэв. Болгарын төвийн бусад сонин хэвлэлд БНМАУ-ын эсрэг улаан хамгаалагчдаас хийж байгаа цадиггүй балмад ажиллагааны тухай мэдээ нийлэгдэж байна. ХБНСЮУ-ын төв радио БНМАУ-ын Засгийн газар болон МОНЦАМЭ-гийн агентлагийн мэдэгдэл, БНМАУ-ын Элчин сайдын Яамны эсэргүүцлийн тухай өгүүллийг нэвтрүүлсээр байна. Үнэн сонин 1967 оны 8 дугаар сарын 16 №228 (10223) 4-р нүүр
968 1968 он ҮНЭН сонин Олон Улсын харилцаанд Мао Зэ Дуны баримталж байгаа улс төрийн чиг шугамаас ... Хятадын эрх баригчид Бээжинд суугаа социалист улсуудын төлөөлөгчдийн газрын эсрэг өдөөн хатгалга үйлдэн, жагсаал цуглаан зохион байгуулж, Элчин Сайдын Яамд болон бусад албан газрын ажилтнуудын биед халдан, балмадаар авирлаж байв. Хятад-Зөвлөлтийн болон Хятад-Монголын хил дээр өдөөн хатгах явуулга хэдэн жилийн тургш үйлдэж байна. Социалист орнуудын эсрэг суртал нэвтрүүлгийн хэрцгийн ширүүн кампани явуулж байна. Маогийн бүлгийнхэн, улс төрийн талаар тулгаж, эдийн засгийн талаар хавчиж, үзэл суртлын талаар хорлоод зогсохгүй, зарим социалист орон, тухайлбал Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шунахайран өнгөлзөх санаархал өвөрлөж байна. Тийнхүү империализмын эсрэг тэмцэж байгаа социалист орнууд басхүү Мао Зэ Дуны бүлэглэлээс үзүүлж байгаа дайралтыг эсэргүүцэх хэрэгтэй болсон юм... Үнэн сонин 1968 оны 6 дугаар сарын 30 № 182( 10542) 4 -р нүүр БНХАУ байгуулагдсаны 19 жилийн ойд Одоогоос 19 жилийн өмнө 1949 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ-ыг тунхагласан билээ. Олон зуун жилийн колонийн дарлал, феодализмын мөлжлөгөд нухлагдаж байсан Хятадын хөдөлмөрчин ард түмэн нь ажилчин анги, ХКН-ын удирдлагын дор гадаад, дотоодын ахргисуудтай уаан хугацааны ширүүн тэмцэл хийж, ардчилсан хувьсгал хийснээр аливаа дарлал мөлжлөгийг устган эрх чөлөөгөө байлдан олсон юм. Хятадын ардын хувьсгалын ялалт нь 1917 оны Октябрийн аугаа их хувьсгалын шууд нөлөө, түүний үргэлжлэл мөн. Дэлхийн 2 дугаар дайны сүүлийн голомт японы милитаристуудыг зөвлөлтийн баатарлаг арми бут цохиж, Хятадаас гадаадын түрэмгийлэгчдийг цэвэрлэх, хөөн зайлуулах хэрэгт ЗХУ цэрэг зэвсэг, эд материалын үлэмж их тусламж дэмжлэг үзүүлсэн нь Хятадын хувьсгалын гадаад тохироог бүрдүүлэн Хятадын ардын хувьсгалын ялалтыг түргэтгэж өгсөн юм. Манай хөрш орон Хятадын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн ариун үйлсэд монголын хувьсгалчид, манай ард түмэн зохих тусламж дэмжлэг үзүүлсэн юм. Хятадын ардын хувьсгалын ялалт БНХАУ-ын байгуулагдсан явдал хятадын ард түмэн эрх чөлөөтэй, энх тайвнаар хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, улс орноо хөгжүүлэх саруул замыг нээсэн билээ. БНХАУ байгуулагдсаны дараа хөдөлмөрт дуртай хятадын ард түмэн улс эх орныхоо эдийн засгийг сэргээн босгох, социализмыг байгуулахын төлөө хүч чадал, оюун ухаанаа дайчлан урам зоригтой хөдөлмөрлөж, ЗХУ болон соуиалист бусад орны тусламж дэмжлэгт түшиглэн, Хятадт орны нүүр царайг богино хугацаанд өөрчлөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлоо хөгжүүлэхэд шинэ шинэ амжилт олж эхэлсэн юм. Хятадын улс ардын аж ахуйг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх, хувийн аж ахуйтныг хоршоолох, ард оүмний аж амьдрал
969 соёлын хэмжээг дээшлүүлэх хэрэгт ЗХУ-аас ихээхэн тусламж үзүүлж, аж үйлдвэрийн цоо шинэ салбар байгуулах, техник төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг олон талын тусламж үзүүлснийг хятадын ард түмэн сайн мэднэ. Гэтэл их гүрний дээрэнгүй үндсэрхэх үзэл нэвт шингэсэн Мао Зэ Дун болон түүний бүлгийнхэн хятадын ард түмний социалист байгуулалтад харшилсан балмад бодлого явуулж, “Ардын коммун”, “Үсрэнгүй давшилт”, “Өөрийн хүчинд тулгуурлах” гэх мэт нийгмийн хөгжлийн зүй тогтол, бодит байдлаас тэрсүү, үзэл бодлоороо Хятадын ард түмнийг урагшлах замд саад тотгор учрууллаа. Маогийн бүлгийнхэн, марксизм-ленинизм, пролетарийн интернационализмаас бүрмөсөн ухарч, Хятадын ард түмнийг социалист нөхөрлөлийн орнуудын ард түмнээс салган тусгаарлах, ах дүү социалист орнуудын эв нэгдлийг эвдэх, олон улсын коммунист ажилчны хөдөлгөөнийг задлан бутаргах хорт явуулга хийх болов. Сүүлийн жилүүдэд Маогийн бүлгийнхэн Хятадын пролетарийн соёлын их хувьсгал гэгч дампуурсан кампанийн далбаан дор Хятад дахь социализмын байгулалтыг аюул заналд учруулж, хятадын ард түмний олон зуун жилийн соёлын өв уламжлалыг бүрэлгэн сүйтгэж, хятадын хүн ардыг Мао Зэ Дуны үзэл санаа гэгчийг бишрэн дагагч болгох зорилго тавьснаар тэднийг оюун санааны болон эд материалын давхар хүнд гачигдал зовлонп унагааж байна. Маогийн бүлгийнхэн улс орныхоо дотоодод болон олон улсын харилцаа, ах дүү намуудын хооронд ийнхүү балмад тэрсүү бодлого баримталж байгаагаараа зөвхөн империалист харгис хүчинд тус хүргэж, тэдэнтэй дуу хоолойгоо нийлүүлж байгааг бүр сүүлийн үеийн баримтаар өгүүлэхэд Чехословакт болсон хэрэг явдлын үеэр тэдний баримталж байгаа байр суурь дахин нотлон харуулсан юм. Марксизм-ленинизмээс урван тэрсэлж социализмын эсрэг улангассан балмад бодлого явуулж байгаа Маогийн бүлгийнхний хорт үйл ажиллагааг олон улсын коммунист ажилчны намууд, дэлхийн шударга улс түмэн, ах дүү социалист орнууд, түүний дотор монголын хөдөлмөрчид, манай нам, засгийн газар эсэргүүцэн няцаасаар ирсэн. Няцаасаар ч байх болно. Хятадын хувьсгал, түүний ард түмэнд тохиолдсон энэ гай гамшиг хүнд хэцүү боловч цаг зуурын зүйл бөгөөд энэ бэрхшээлийг даван туулах хүч зориг хятадын ард түмэн, түүний шударга коммунистуудад бий гэдэгт марксизм-ленинизм, пролетарийн интернационализмд хязгааргүй үнэнч монголын хөдөлмөрчин олон түмэн итгэж байна. А.Чулуундамба Үнэн сонин 1968 оны 10 дугаар сарын 01 № 275( 10635) 2 -р нүүр Хятадын гарамгай коммунист Ли Да Жаогийн төрсний 80 жилийн ойд Хятад оронд марксизм-ленинизмийг анх дэлгэрүүлэгч ХКН-ыг үндэслэгч интернационалч удирдагчийн нэг Ли Да Жао Хэбэй мужийн Ли Пин Сянь гэдэг газар таричны гэр бүлд 1888 оны 10 дугаар сарын 6-нд төржээ. Дэлхийн хувьсгалт хөдөлгөөнийй төв болсон Орос оронд 1905 онд гарсан хөрөнгөтний ардчилсан хувьсгал, В.И.Лениний зааснаар Ази тивийн олон зуун сая хүн
970 ардыг нойроос нь сэрээж, үндэсний эрх чөлөөний тэмцэлд дуудан босгосон билээ. Хятадын эрх баригчид үеэ өнгөрөөж байгаа феодалын байгууллыг шинэчлэх, хязгаарыг өрнүүлэх, нэрийдлээр монгол төвөд зэрэг угсаатныг хятачилах бодлого явуулсны эсрэг тэдгээр ард түмний тэмцэл онцгой идэвхжиж бас Төв Хятадад империализм, феодализмыг эсэргүүусэн тэмцэл өрнөж байсан үед Ли Да Жаогийн ухамсарт үйл ажиллагаа эхэлжээ. 1911 онд өрнөсөн цагаагчин гахай жилийн хувьсгал хэдийгээр Манж Чин улсын хаант төрийг түлхэн унагааж, хятадад 200 гаруй жил оршин тогтносоор ирсэн феодалын байгууллыг эцэс болгосон болгосон боловч чухамхүү ард түмний хүсэл дүүрэн хэрэгжээгүйгээр барахгүй, хувьсгалын үр дүн аажимдаа арилах шинжтэй болж ирсэн 1913 онд Ли Да Жао японы Токио хотод очиж, Васэдэ их сургуулийн улс төр-эдийн засгийн ухааны ангид сурчээ. Тэнд суралцах зуураа Маркс-Лениний сургаалыг судлан эзэмших, дундад улсын ерөнхийлөгч Юань Ши Кайн харгис дэглэмийг эсэргүүцэх, хятад оюутны нууц нийгэмлэгийг байгуулан удирдах зэргээр хувьсгалт ажил хийж байжээ. 1915 оны эхээр японы империалистуудтай сүлбээлдэж хятадын зарим нутаг хийгээд дорнод Монгол, өмнөд Манжуурыг тэдэнд найр тавин өгөх гэсэн Юань Ши Кайн “21 зүйлийн” шившигт хэлэлцээрийг Ли Да Жао тууштай эсэргүүцэж, Юань Ши Кайн урвагч явуулга болон японы имвщриалистуудын түрэмгийлэлд хатуу цохилт өгөхийг ард түмэндээ уриалсан өгүүллүүд бичиж байлаа. Ли Да Жао хувьсгалт тэмцлийн дөхмийг бодож, сургуулиа орхиод 1916 онд эх нутагтаа ирж, Бээжингийн “Чэньчжүнбао” сонины эрхлэгчээр ажиллажээ. Бас тэр үеийн Хятадын дэвшилт сэхээтний хэвлэлийн “Синьциньнянь” сэтгүүлд хавсран ажиллаж байв. Хувьсгалт тэмцлийн тэр үеийн бодит нөхцөлд ертөнцийг үзэх Ли Да Жаогийн үзэл бүрэлдэн төлөвших, улүс төрийн үйл ажиллагаа идэвхжих явдалд Октябрийн социалист их хувьсгал үнэлж баршгүй нөлөө үзүүлжээ. Ли Да Жао 1918 онд “Синьциньнянь” сэтгүүлд нийтлүүлсэн “Харц ардын ялалт” ,”Большевизмын ялалт” гэдэг өгүүлэлдээ: “ХХ зууны дэлхий дахины хувьсгалын эхлэл” гэж Октябрийн социалист хувьсгалыг үнэлээд “Ирээдүйд ертөнц гарцаагүй улаант угийн ертөнц болно” гэж хятадын нийгмийн сэтгэлгээний түүхэнд анх удаа Октябрийн хувьсгалын туршлага олон улсын хэмжээнд түүхийн ёсоор зайлшгүй давтагдана гэдгийг илэрхийлсэн байна. Ер нь Ли Да Жао Октябрийн хувьсгалын нээсэн замаар хятад орон замнана гэж бүрэн итгэж байсан байна. Тэр, 1918 онд Бээжингийн их сургуулийн номын сангийн эрхлэгч болохдоо их сургуулийн оюутнуудад улс төр-эдийн засгийн ухаанаар лекц уншиж байжээ. Профессор Ли Да Жао их сургуулиас гадна Бээжингийн бусад дээд сургуульд түүхийн материализм, социалист сургаалын түүх, нийгмийн хөдөлгөөний түүх зэрэг хэд хэдэн хичээл зааж байжээ. Түүний уншсан лекц залуучуудад хувьсгалын үзэл санаа төрүүлж, шинжлэх ухааны социализмын онолыг хятадын нөхцөлд хэрэгжүүлэх арга замыг сүвэгчлэхэд нь тус болж байв. Эгнээнээсээ олон шилдэг коммунист төрүүлсэн “Шаонянь Чжүнго”- “залуу хятад” нийгэмлэгийг 1918 онд зохион байгуулагчдын нэг бол Ли Да Жао билээ. Түүний хувьсгалт үйл ажиллагаа эрх чөлөөний тэмцэлд хөдөлмөрчин олон түмнийг татан оролцуулах, шинэ соёлын хөдөлгөөн өрнүүлэхэд өнэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байжээ. Империализм, феодализмыг эсэргүүцэж 1919 оны 5 дугаар сарын 4-нд өрнөсөн, яхтадын ард түмний
971 хувьсгалт хөдөлгөөний үед профессор Ли Да Жао Бээжингийн оюутны хөдөлгөөнийг удирдаж байлаа. Ли Да Жао 1920 оны 3 дугаар сард Бээжингийн их сургуульп “Марксизм судлах дугуйлан”, 5 дугаар сард коммунистуудын анхны дугуйланг үүсгэн байгуулж марзсизм-ленинизмийг сурталчлах, түүнийг хөрөнгөтний реформист анархист үзэлтнүүдээс хамгаалахад зориулсан олон өгүүлэл бичиж нийтлүүлж, В.И.Лениний намтрыг Хятадад анх зохиож 1921 оны зун “Синьциньнянь” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Мөн үеэр Ли Да Жаогийн Бээжинд байгуулсан коммунист дугуйлан болон Шанхай зэрэг хэдэн хотод байгуулагдсан коммунист дугуйлан ХКН-ын үндэс үүсгэл нь болж, улмаар коминтерны тусламжтайгаар ХКН байгуулагджээ. ХКН-ыг үндэслэгчдийн нэг Ли Да Жао намын ашиг тумыг ямагт эрхэмлэн түүний бодлогыг сурталчлан тайлбарлах, марксизм-ленинизмийн үндсэн зарчмыг хамгаалах, зөвлөлт Орос улсын бодит байдал, марксист гүн ухаан, улс төрийн эдийн засгийн ухаан зэргийг сурталчлан таниулах талаар цөхрөлтгүй хүчин зүтгэсэн марксист төдийгүй хувьсгалт тэмцлийн цогтой удирдагчдын нэг байв. Тэр ХКН байгуулагдсаны дараа ХКНын умардын товчооны нарийн бичгийн дарга, 1922 оноос Төв Хорооны гишүүн байлаа. Ли Да Жао Хятадын хувьсгалд орон бүхний пролетари нарын лэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж үзэхийн хамт түүнийг дэлхий дахины хувьсгалт явцын бүрэлдэхүүний салшгүй хэсэг гэж зохиолууддаа бичиж байв. Ли Да Жао нь 1924-1925 онд МАХН-ын төлөөлөгчийг нэг биш удаа хүлээн авч найрсгаар уулзаж байсан бөгөөд нэг удаагийн уулзалт дээр “Монгол угсаатны тусгаар тогтнож, өөртөө засах гэсэн бүрэн эрхийг зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан билээ. Ли Да Жао 1923 онд бичсэн “Социализмын үеийн эдийн засгийн зохион байгуулалт” гэдэг зохиолдоо “Социалист орнууд бие биедээ тусалж хамт давших үүрэгтэй. Хоорондоо харилцахдаа хаалгаа хааж зожиглох бодлого явуулах ёсгүй. Үндэстний тэгш адил байдлыг үндэс болгож, социалист ёсоор бүхнийг заавал хамтран шийдвэрлэж байвал зохино” гэж социалист хамтын нөхөрлөлийн ач холбогдлыг гүнзгий ухаарч байв. Гэтэл одоо Мао Зэ Дуны явцуу бүлгийнхэн социалист хамтын нөхөрлөлөөс бүрмөсөн ухран гарч, социализмын дайснуудтай дуу хоолойгоо нийлүүлж байна. Ли Да Жао 1924 оны хавар ХКН-ын төлөөлөгчдийг толгойлон Москвад болсон Коммунист Интенационалын Y их хуралд оролцжээ. Хятадын дотоод дахь иргэний дайнд англи-америкийн империалистуудын хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцэж Бээжингийн оюутан сурагчид хотын иргэд Ли Да Жаогийн удирдлагаар 1926 оны 3 дугаар сарын 18-нд сүрт уагсаал хийхэд гадаадын империалистуудын гар хөл болсон Хятадын цэргийн эрхтний засгийн газар тэднийг цус урсган дарсан байна. Гэвч эрэлхэг коммунист Ли Да Жао ХКН-ын умардын товчооны ажлыг үргэлжлүүлэн удирдсаар байгаад 1927 оны 4 дүгээр сард баривчлагдан гянданд хэчнээн тамлуулсан боловч нугаршгүй хатан зориг гуйвшгүй коммунист чанараа хадгалсаар харамсалтай амь үрэгджээ. Хятадын ард түмний их хүү Ли Да Жаогийн мятаршгүй зүтгэл, шударга ариун үйлсийг түүний төрсний 80 жилийн ойгоор социализм, коммунизмын үйл хэрэгт үнэнч, улс түмний хамт монголын ард түмэн зүй ёсоор дурсан тэмдэглэж байна. Гэтэл одоо Мао Зэ Дуны жижиг хөрөнгөтний адал балмад бүлэг Хятадад марксизм дэлгэрүүлж коммунист нам байгуулсан хүн бол ганц Мао
972 Зэ Дун гэж өргөмжлөн түүхэн үнэнийг гуйвуулж байна. Тэгэхдээ юуны урьп ХКН ард түмний үйл хэргийн төлөө амь биеэ зориулсан шилдэг хүмүүсийг хяхан хөнөөж байна. Хятадын анхны марксист, коммунист намыг үндэслэн байгуулагчийн нэг интернационалч Ли Да Жао харгис цэргийн эрхтэн Чжан Цзолингийн хунхууз нарт эмгэнэлтэй хороогдсоноос хойш яг 40 жилийн дараа түүний хүү ХКН-ын Төв Хорооны гишүүн Аньхуй мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга коммунист Ли Бао Хуаг Мао Зэ Дуны улаан хамгаалагчид зэрлэгээр хэлмэгдүүлж үүрэгт ажлаас нь зайлуулсан нь санамсаргүй хэрэг биш ээ. Мао тэргүүтэй хятадын одоогиййн эрх баригчид хэчнээн мэрийж, элдэвлэн оролдовч Ли Да Жао шиг хятадын үнэнч шударга коммунист зүтгэлтнүүдийн ариун алдрыг хэзээ ч баллан гутааж чадахгүй. Д.Жамсран Үнэн сонин 1968 оны 10 дугаар сарын 13, № 287 (10647) 4-р нүүр 1969 он ҮНЭН сонин Бээжингийн өдөөн хатгагчдыг зэмлэн буруушааж байна Парис Наймдугаар сарын 18.( МОНЦАМЭ) Зөвлөлтийн нутаг дэвсгэр Казакстанд Хятадын цэргийн албан хаагчдын халдсан шинэ мөргөлдөөн сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчдын ажил явуулгаар үүссэн түгшүүртэй байдлыг нэмэгдүүлэхгүй байж яадахгүй гэж долоо хоног тутмын Юманите диманш сэтгүүлийн улс төрийн тоймч Ив Моро бичжээ. Мао Зэ Дуны суртал нэвтрүүлгийн хамгийн дуртай сэдэв нь зөвлөлтийн эсрэг үзэл санаа улангассан дээрэнгүй үзэл болоо гэж Моро тэмдэглэжээ. ЗХУ, БНМАУ-ын талаар бээжингийн эрх баригчид газар нутгийн тэсвэрлэшгүй өнгөлзлөг хийж байна. Үнэн сонин 1969 оны 8 дугаар сарын 20 №232 (10958 ) 4-р нүүр Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 20 жилийн ойн энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан монголын ард түмний өмнөөс хятадын ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхныг ерөөе. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл Улаанбаатар, 1969 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1969 оны 10 дугаар сарын 1, № 274 (11000), 1-р нүүр БНХАУ-ыг тунхагласны 20 жилийн ойд
973 БНХАУ тунхагласнаас хойш 20 жил болж байна. Хятадын ардын хувьсгалын ялалт бол хятадын дарлагдсан ард түмнээс эрх чөлөөнийхөө төлөө олон зуун жил хийсэн эрэлхэг тэмцлийн үр дүн мөн бөгөөд В.И.Лениний үзэл санааны биелэл Октябрийн соуиалист их хувьсгалын үр нөлөөгөөр Дорно дахинд гарсан хувьсгалт томоохон үйл явдлын нэг байв. Хятадын Коммунист Намын удирдлагаар империализм, феодализмын эсрэг явуулсан хувьсгалт тэмцэл ялалтад хүрсэн нь олон улсын пролетари нар, ялангуяа зөвлөлтийн ард түмний интенационалч тууштай тусламж дэмжлэгтэй салшгүй холбоотой байлаа. Зөвлөлтийн баатарлаг улаан армийн шийдвэрлэх ялалтын үр дүн дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомт империалист японыг бут цохисон хятадын хувьсгалын ялалтыг түргэтгэхэд чухал хүндтэй үйл болсон юм. Хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн монголын ард түмэн цаг ямагт чин сэтгэлээсээ талархан дэмжсээр ирсэн юм. 1945 онд монгол ардын хуввсгалт цэрэг, зөвлөлтийн улаан армитай мөр зүэрэгцэн явж японы империалистуудын савраас Зүүн хойд хятадыг чөлөөлөхөд идэвхтэй оролцсон билээ. БНХАУ-ыг тунхагласан нь империализмын эсрэг тэмцэлд ардчилал, социализмын хүчин чадлыг зузаатган, Ази болон дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чухал хувь нэмэр болж, соуиалист хамтын нөхөрлөлийн орнууд болон дэвшилт улс түмэнтэй ах дүүгийн ёсоор хамтран ажиллах сайхан бололцоог хятадын ард түмэнд нээж өгсөн юм. Хятадын ард түмний хувьсгалын ялалтыг бүх дэвшилт хүн төрөлхтөн түүний дотор монголын ард түмэн ах дүүгийн гүн баяр талархалтай угтсан билээ. Хятадад ардын хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсан явдлыг талархан дэмжиж, түүнтэй эн тэргүүнд дипломат харилцаа тогтоосон орны нэг бол БНМАУ байв. Энэ үеэс тус хоёр орны хооронд ах дүүгийн бүх талын хамтын ажиллагаа хөгжиж эхэлсэн юм. Мөн эн үеэс ЗХУ болон социалист бусад орон БНХАУ-тай пролетарийн интернационализмын зарчимд тулгуурласан жинхэнэ эрх тэгш найрамдал харилцаа тогтоож, улс төр, элийн засаг, соёлын талаар хамтран ажиллах болсон юм. Хятадын хөдөлмөрч ард түмэн, ардын хувьсгалын дараа ЗХУ болон ах дүү социалист бусад орны тусламж дэмжлэгт түшиглэн улс орноо социалист ёсоор хөгжүүлэх ажлаа амжилттай эхэлсэн билээ. БНХАУ 1953-1957 онд улс ардын аж ахуй, соёлоо хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө зохиож ажилласан юм. Хятадын ард түмэн анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд улс орныхоо эдийн засаг, соёлын хоцрогдлыг арилган, аж амьдралаа дээшлүүлэх талаар багагүй амжилт олсон юм. 1956 онд хуралдсан ХКН-ын YIII их хурлаас хятад орныг социалист ёсоор өөрчлөн байгуулах чиг шугамыг тодорхойлж, БНХАУ-ыг социалист аж үйлдвэр- хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг тавьжээ. Энэ их хурал аугаа их ЗХУ болон социалист бусад оронтой ах дүүгийн найрамдалт харилцаагаа улам бэхжүүлж, нягт хамтран ажиллах, дайны эсрэг, энх тайвны төлөө тууштай тэмцэх, хятад дахь үндэстний цөөнхийн асуудлыг зөв шийдэж, их хан үндэстний дээрэнгүй үзэлтэй тэмцэх, марксизм-ленинизмд харш аливаа үзэл урсгал, нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг тэмцэхийн чухлыг онцлон заасан юм. Хятадын ард түмэн энэ чиг шугамыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд урам зоригтой хөдөлмөрлөж байлаа. Гэтэл үндэсний дээрэнгүй үзэл нэвт шингэсэн маогийн бүлэг, 1960- аад оноос эхлэн олон улсын коммунист хөдөлгөөн хийгээд хятадын ард түмний үндсэн эрх
974 ашигт харш өөрийн онцгой бодлого гэгчийг дэлхийн коммунист хөдөлгөөний зарчимт шугам болон ХКН-ын YIII их хурлын чиг шугамын өөдөөс сөргүүлэн тавьж идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэд орчин үеийн бүх асуудлаар хятадад “Соёлын их хувьсгал” гэгч улс төрийн балмад кампани дэгдээж ХКН, ардын төрийн байгууллагыг устгаж ганцаар ноёрхох цэрэг-хүнд суртлын дэглэм тогтоож, нам төрийн олон тооны нэрт зүтгэлтэн, сэхээтэн, жирийн ажилчин, тариачдыг хүний ёсноос гадуур харгислан хэмлмэгдүүлж, хятад дахь социализмын байгуулалтыг ноцтой аюулд түлхэн оруулав. Маогийн бүлгийн золхион байгуулсан Соёлын хувьсгал гэгчийн уршгаар хятадын эдийн засаг сүйрэлд учирч, ард түмний аж байдал нь үлэмжхэн доройтлоо. Тэд их үндэстний дээрэнгүй үзлийг дэвэргэн хятад дахь үндэсний цөөнхийг уусгах бодлого явуулж байна. Дэлхийн дэвшилт хүн төрөлхтөн бүх анхаарлаа империализмын эсрэг тэмцэлд хандуулж байхад Бээжингийн удирдагчдын гадаад бодлого социалист хамтын нөхөрлөл, олон улсын коммунист хөдөлгөөнийг хагалан бутаргах, ардчилал, социализм, энх тайвны итгэлтэй өмөг түшиг ЗХУ болон социалист бусад оронд дайсагнах явуулга хийхэд чиглэжээ. ХКН-ын YIII их хурлаас няцаж марксизм-ленинизм, пролетарийн интернационализмын эсрэг чиг шугамыг албан ёсоор батлан тунхагласан ХКН-ын IX их хурал гэгчээс хойш маогийн бүлэг бодлого явуулгаа улам бүр идэвхжүүлэв. Улс орныхоо амьдралыг бүх талаар цэрэгжүүлэн дайнд бэлтгэх ажилд шууд орж, улмаар ЗХУ- ын эсрэг цэрэг зэвсгийн хүчээр хил хязгаарын бузар өдөөн хатгалга удаа дараа үйлдсэнээрээ энх тайван социализмын эрх ашгаас урваснаа харуулж байна. Бээжингийн удирдагчдын шууд буруугаар БНМАУ, БНХАУ-ын харилцаа хэвийн биш болсон юм. Тэд өөрсдийн бодлогыг манай оронд тулгах зорилгоор улс төр, эдийн засаг, үзэл суртлын шахалт үзүүлж, тус хоёр орны харилцааны зарчим, бүрэн эрхт байдал, тэгш эрх, дотоод хэрэгт үл оролцох зарчмыг зөрчиж эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа эрс бууруулсан нь монгол-хятадын ард түмний найрамдлын үйлсэд ихээхэн хохирол учруулсан юм. Маогийн бүлэг БНМАУ-д өнгөлзөх санаархал нь бүтэхгүйгээс манай орны эсрэг гүтгэлгийн кампани зохиож, БНМАУ-ын олон улсын нэр хүнд, социалист байгуулалтын ололт болон Монгол-Зөвлөлтийн ард түмний уламжлалт нйарамдлыг гутаах гэж оролдсоор байна. Манай ард түмэн, манай нам хятадын эрх баригчдын эрэг зарчимт тэмцлээ явуулахдаа хятадын ажилч хичээнгүй ард түмэн болон интернационалч коммунистуудыг маогийн бүлгээс ямагт салган ойлгодог. Монгол-Хятадын ард түмний жинхэнэ эрх ашиг нийцэж байдагт үндэслэн МАХН монгл, хятадын ард түмний найрамдлыг пролетарийн интернационализмын зарчим дээр бэхжүүлэх, тус хоёр орны харилцааг хэвийн болгон хөгжүүлэхийн төлөө тууштай зогсож байгаа юм. Маогийн бүлгээс учруулсан гамшиг бэрхшээлийг даван туулж, хятадын ардын хувьсгалын ололт, социализмын үйлс, пролетарийн үйл хэргийг хамгаалах, хүч чадал, зориг эрмэлзэл хятадын ард түмэн болон түүний шударга олон коммунистуудад байгаа гэдэгт монголын хөдөлмөрчин олон түмэн бүрэн дүүрэн итгэж байна. А.Дамдинсүрэн Үнэн сонин 1969 оны 10 дугаар сарын 1, № 274 (11000), 4-р нүүр
975 1970 он ҮНЭН сонин БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан Найрамдал, Харилцан туслах тухай гэрээний 10 жилийн ойд Найрамдал бол ард түмний эрх ашгийн хэрэг мөн Дэлхийн социалист системийн салшгүй хэсэг БНМАУ энхтайвныг эрхэмлэгч гадаад бодлогыг тууштай баримтлан, социалист орнуудтай тогтоосон найрамдал, хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэн зузаатгахыг юу юунаас чухалчлан үздэг юм. МАХНамын программд “...ах дүү ёсоор хамтран ажиллах, харилцан туслах үндсэн дээр хэлхээ холбоо тогтоосон, коммунизм байгуулах нийтийн ашиг, нийтлэг туйлын зорилго бүхий эрх чөлөөт, бүрэн эрхт, улс түмний эдийн засаг улс төрийн хамтын нөхөрлөл болсон социалист лагерийн орнуудтай нягт холбоо, найрамдалтай байснаар БНМАУ моциализмын бүрэн ялалтад хүрэх замаар амжилттай хөгжиж чадна” гэж заасан билээ. Манай улс энэ үндс эн дээр ЗХУ, социалист бусад оронтой ах пүүгийн найрамдал бүх талын хамтын ажиллагааг гуйвалтгүй хөгжүүлсээр ирлээ. Энэ бүгд нь манай улсаас социалист орнуудтай байгуулсан найрамдал хамтран ажиллах буюу харилцан туслах тухай гэрээ бичгүүдээр хууль зүйн хувьд бэхэжсэн бөгөөд эдгээр гэрээ манай орнуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий юм. Энэ зарчмын үүднээс БНМАУ-ын засгийн газар хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн ялалтыг халуунаар талархаж БНХАУ-ыг байгуулагдсан өдрөөс нь эхлэн хүлээн зөвшөөрч түүнтэй дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү монгол, хятадын ард түмний харилцааны түүхэнд шинэ үе нээгдэж, жинхэнэ ах дүү ёсны найрсаг хамтын ажиллагаа хөгжих өргөн бололцоо бий болсон юм. Энэ үеэс тус хоёр орны хооронд тэгш эрх, ах дүүсэг хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан эдийн засаг, сочлын харилцаа өргөжин хөгжиж эхэлсэн юм. Тийм хамтын ажиллагаа тус хоёр орны аль алины нь эрх ашиг социализм байгуулах нийтлэг эрх ашигт явц нийцэж байлаа. Өнөөдөр жилийн ой нь болж байгаа БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал харилцан туслах тухай “Гэрээ” бол хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон улс төрийн чухал агуулгатай баримт бичиг болсон юм. Энэхүү гэрээний гол агуулга бол пролетарийн интернационализмын зарчим, төрийн бүрэниэрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрх, харилцан ашигтай байх үндсэн дээр бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал мөн. Гэрээ бичгийн эдгээр зарчмыг манай засгийн газар, манай ард түмэн монгол, хятад хоёр орны бүхий л харилцаанд тууштай баримталсаар ирсэн, баримталсаар ч байна. Гэтэл хятадын одоогийн эрх баригчид БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдал харилцан туслах тухай гэрээний үндсэн зарчмаас няцаж, марксизмленинизм, пролетарийн интернационализмд харш их гүрний дээрэнгүй эрмэлзлээ манай оронд тулгах зорилгоор хоёр улсын эдийн засаг худалдаа соёлын харилцааг улам бүр хомстгох ажиллагааг зориуд хийж монголын ард түмний эсрэг гүтгэлгийн хорт кампани явуулж ирлээ. Маогийн бүлэг ялангуяа соёлын хувьсгал гэгч улс төрийн адал балмад
976 кампани эхлэхтэй хамт манай орны төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг үл хүндэтгэх, тус улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцох, улс хоорондын хэвийн харилцааны нөхцөлийг алдагдуулахад чиглэсэн хорт явуулгаа гүнзгийрүүлсэн юм. Бээжингийн эрх баригчдын эсрэг социализмын эсрэг, ард түмний эсрэг адал балмад чиг бодлогын балгаар тус хоёр орны найрамдалт харилцан туслах тухай Гэрээний үндсэн заалтууд биелж чадахгүйд хүрсэн юм. Гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан хоёр засгийн газрын хамтарсан мэдэгдэлд ЗХУ тэргүүтэй социалист лагерийн ард түмний бат зузаан нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд цаашид бүх чармайлтаа тавих зориг шийдьэр төгс байна гэж тэмдэглэсэн билээ. Гэтэл хятадын одоогийн эрх баригчид тэр мэдэгдлийн өндөр үзэл санаанаас няцаж монгол, зөвлөлтийн ард түмний хагас зуун жилийн түүхтэй жинхэнэ ах дүүгийн эвдэршгүй найрамдлыг таслахад чиглэсэн бодлого явуулсаар байна. Тэд яаж ч чармайж оролдоод ах дүүгийн барилдлагат монгол, зөвлөлтийн ард түмний бат найрамдал, дайчин нягт хэлхээ холбоонд сэв суулгаж хэзээ ч чадахгүй. МАХН, БНМАУ-ын засгийн газар, монголын ард түмэн, ЗХУ болон ах дүү социалист орнуудтай байгуулсан эвдэршгүй найрамдал, хамтын ажиллагаагаа улам бүр бататган хөгжүүлж, марксизм-ленинизм, пролетарийн интернационализмын үзэл санаанд үнэнч манай нам, засгийн газар, ард түмэн нь манай орны эсрэг, маэнай үнэнч хань их ЗХУ, ахн дүү социалист орнуудын эсрэг, олон улсын коммунист хөдөлгөөн нийт хувьсгалт хүсний эв нэгдлийн эсрэг Маогийн бүлгийн хорлон сүйтыгэх бодлогыг шийдвэртэй буруушаан няцаасаар ирэв. “МАХН, хятадын өнөөгийн удирдагчдын марксизмд харш, их гүрний дээрэнгүй бодлого, дайсагнасан үйл явуулгын эсрэг зарчимт тэмцэл явуулахын хамт монгол, хятадын ард түмний найрамдлыг бэхжүүлэхийн төлөө, тус хоёр орны харицлааг хэвийн байдалтай байлгахын төлөө тэмцэх болно” гэж МАХН-ын төв Хорооны YII бүгп хурлын шийдвэрт заажээ. Монголын ард түмэн, түүний засгийн газар энэ чиг шугамыг баримтлан монгол, хятадын ард түмний найрамдал эрх ашгийн үүднээс хоёр орны харилцааг хэвийн болгохын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийсээр ирсэн, хийж ч байна. Үүндээ бид хятадын хөдөомөрч өрд түмэн, хятадын нийгмийн эрүүл саруул хүч нь сациалист ололтоо хамгаалан, Маогийн бүлгийн учруулсан хөнөөлт уршгаас улс орноо гэтэлгэн социализмын замаар хөгжинө гэдэг бат итгэлийг удирдлага болгож байна. Х.Бат-Очир Үнэн сонин 1970 оны 5 дугаар сарын 31 № 143 (11234 ) 4 -р нүүр Дайллага хийв БНХАУ-д суугаа БНМАУ-ын хэргийг түр хамаарагч Л.Бадамрагчаа 7 дугаар сарын 10-нд цайллага хийж, уг цайллагад БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Хан Нян Дун, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Чан, гадаадтай найрамдлаар харилцах хорооны дарга Дэн Ши Лин нарын зэрэг улс, олон нийтийн байгууллагын албаны хүмүүс байлцав. Үнэн сонин 1970 оны 7 дугаар сарын 17 № 183 (11274 ) 4 -р нүүр
977 БНХАУ байгуулагдсаны 21 жилийн ойд Хятадын ард түмний тэмдэглэлт ой БНХАУ байгуулагдсаны 21 жилийн иой өнөөдөр болж байна. Энэ ойг хятадын түүхэнд хөдөлмөрчин ард түмний анхны төр байгуулагдсан өдөр, хятадын ард түмний эрх чөлөөний ялалтын өдөр гэж тэмдэглэдэг билээ. Хятадын ард түмэн нь эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө дотоодын боолчлогчдын болон харийн булаан эзлэгчдийн хатуу ширүүн дарлалын эсрэг олон жилийн турш мятаршгүй тэмцэж байв. Хэрэв Октябрийн социалист их хувьсгалын дэлхий дахины түүхэн ячёлалт, дэлхийн ажилчин тариачны ууган төр ЗХУ-ын энх тайвныг эрхэмлэгч гадаад бодлогын ачаар олон улсын нэн таатай нөхцөл бүрдэж бий болоогүй бол хятадын ард түмний тэмцэл нь бусад ард түмний тэмцлийн нэг адил амжилт олж яадахгүй байсан билээ. Чухамхүү их Октябрийн үзэл санааны хүчтэй нөлөөгөөр л хятад дахь үндэсний эрх чөлөөний болон хувьсгалт хөдөлгөөн сая хөгжлийнхөө шинэ үе шатанд шилжин орсон юм. Үүнд хятадын коммунист нам байгуулагдаж, хятадын коммунист-интернационалчдаас олон улсын ажилчны хөдөлгөөн, тухайлбал, коминтерн болон ЗХУ-ын Лениний коммунист намтай пролетарийн эв санааны нэгдэлтэй болж, харилцан дэмжих хэлхээ холбоо тогтоосон адал шийдвэрлэх ач холбогдолтой зйүл болсон билээ. Хятадын ард түмэн шаардлагатай цагт гар сурган туслах жинхэнэ хань нөхөд ангийн холбоотон нь социализмын ууган орон ЗХУ, БНМАУ болсон юм. Үүнийг хятад дахь иргэний дайны жилүүд болон японы түрэмгийлэгчдийг эсэргүүцэж байсан хятадын ард түмний тэмцлийн үеүд баталж байна. Фашист Герман, милитарист Японыг бут цохисон ЗХУ-ын дэлхий дахины түүхэн ялалт, мөн дэлхийн социалист систем бүрэлдэн тогтсон явдал дэлхийн улс түмний, түүний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэй өрнөхөд шийдвэрлэх хүчин зүйл болсон билээ. Дэлхий дахины хүчний харьцаа энх тайван, социализмд ашигтайгаар өөрчлөгдөж, зөвлөлтийн болон монголын цэргүүд хятадын зүүн хойд муж, Өвөр Монголын нэлээд районыг чөлөөлж, тус орны зүүн хойд хэсэгт хувьсгалт бааз бий болж бэхэжсэн нь өргөн их давших байлдаан өрнүүлэн улмаар хятад орнбг америкийн империалистуудын дэмжлэг бүхий Чанкайшийн милитаристуудаас чөлөөлөх тэмцэлд хятадын хувьсгалт хүчин ялах нэн чухал нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Хятадын хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсан явдал хятадын түүхэнд үндсэн эргэлт болсон бөгөөд тэр нь дэлхий дахины хувьсгалт өөрчлөлтийн үйл явцыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой байв. Хувьсгалт ялалтын дараах жилүүдэд хятадын коммунистууд, хөдөлмөрчид ах дүү социалист улсууд юуны өмнө ЗХУын бүх талын интернационалч тусламж дэмжлэгт түшиглэн, ардын засгийг бэхжүүлэх, оон зуун жилийн хоцрогдлыг арилгах, улс орныхоо нийгмийн амьдралыг социалист эхлэлтээр өөрчлөн байгуулахад багагүй амжилт олж байлаа. Үүнийхээ ачаар ч БНХАУ олон улс даяарт хүндлэгдэн зөвшөөрөгдөж, нийгмийн дэвшил хөгжил, энх тайвны төлөө тэмцэлд нааштай үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ. Хятад ард улсын шинэ амжилт бүр нь түүний хань нөхдийг баярлуулж байв. Харин хятадын ард түмнийг хэзээ ямагт колонийн боолчлол,
978 нийгмийн дарангуйллын хүлээсэнд талхиж байхыг эрмэлзэгч дэлхийн харгис хүчин л БНХАУ-ын эсрэг гүжир гүтгэлэг, өдөөн хатгалгын кампани зохиож, хятадыг гадаад ертөнц юуны өмнө социалист хамтын нөхөрлөлийн найрсаг гэр бүлээс салгах, хятад орны социалист байгууллыг хорлон бусниулах гэж оролдож байв. Гэвч бурангуй дарлал мөлжлөгийн хамаг хүндийг амсаж туулсан хятадын тууштай коммунистууд болон хөдөлмөрчид хувьсгалын ололт, сонгож авсан замаа эрс шийдэмгий хамгаалж байлаа. Тэрхүү шийдэмгий зориг эрмэлзэл нь социализмын байгуулалтын ерөнхий зйү тогтлыг мөрдөх үндсэн дээр улс орноо социализмын замаар хөгжүүлэх зорилтыг намын жанжин шугам болгон дэвшүүлсэн ХКН-ын YIII их хурлын шийдвэрт тусгалаа олсон юм. Энэхүү зорилтыг биелүүлэх нэн чухал нөхцөл бол ХКН-ын үзэл суртал, байгууллатын талаар бэхжүүлж, марксизм-ленинизмийн үзэл санаанд хэлбэрэлтгүй үнэнч байж, ах дүү орнуудтай найрамдал хамтын нягт дотно ажиллагааг бүхий л аргаар бэхжүүлэх явдал мөн гэж их хурал үзсэн билээ. Гэтэл хятад оронд 50-аад оны хуучаар эхэлсэн хэрэг явдал нь ХКН-ын YIII их хурлын үзэл санаа, шийдвэрээс няцаж ухарлаа. Энэхүү тааламжгүй үйл явц нь социализм байгуулах зорилт, марксизм-ленинизмийн сургаалтай огтхон төсөөгүй “пролетарийн соёлын хувьсгал” гэгчийн нэрийн дор өрнүүлсэн улс төрийн кампанийн яюцад бүр ч их даамжирлаа. Шинжлэх ухааны социализмын онол, практикт харш улс төрийн чиг бодлого хятад оронд давамгайлж, БНХАУ-ын гадаад бодлогын чиг баримжаа эрс өөрчлөгдсөн нь чухамдаа хятадын ард түмний үндсэн эрх ашиг хийгээд социализмын болон энх тайвны нийтийн үйл хэргийн эрх ашгийн эсрэг хандсан юм. МАХН, БНМАУ-ын засгийн газар нь манай хоёр орны хооронд монгол, хятадын ард түмний эрх ашигт нийцсэн ах дүүгийн найрамдал, харилцан ашигтайгаар нягт дотно хамтран ажиллах тийм харилцаа хөгжүүлэхийн тулд бүхий л хүчээр мэрийн чармайсаар ирлээ. БНХАУ үүсэн байгуулагдсан эхний арваад жилийн турш БНМАУ, БНХАУ-ын хооронд хөгжиж байсан харилцаа нь манай хочр улс адил тэгш байдлаар өргөн дэлгэр хамтран ажиллах явдал зайлшгүй чухал бөгөөд тэгж хамтран ажиллаж болохыг баталж өгсөн юм. Харин сүүлийн жилүүдэд БНМАУ, БНХАУ-ын хоорондын ажил хэргийн харилцаа, хамтын ажиллагаа бараг тасрахад хүрсэн нь БНМАУ-ын хүсэл эрмэлзэлтэй огтхон ч нийцээгүй бөгөөд тэр нь манай талын буруугаас болоогүй юм. БНХАУ-тай харилцахдаа МАХН, БНМАУ-ын засгийн газар нь тууштай шугам бодлогыг баримталсаар байгаа бөгөөд хоёр орны харилцааг хэвтйн болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийсээр байна. Үүнд одоогоор хятатадад болж байгаа хэрэг явдал нь түр зуурйн зүйл бөгөөд хятадын олон сая хөдөлмөрчид, социалист орнуудтай найрамдан хамтран ажиллаж империализмын эсрэг, энх тайвны төлөө хамтран тэмцэх замд улс орноо эгүүлэн оруулж чадна гэдэгт монголын олон нийт бат итгэж байдаг юм. Д.Базар Үнэн сонин 1970 оны 10 дугаар сарын 1 № 248 (11339 ) 4 -р нүүр
979 Цахилгаан утас илгээв БНХАУ-ыг тунхагласны 21 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Гадаад Явдлын Яам, БНХАУ-ын Гадаад Явдлын Яаманд баяр хүргэж цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1970 оны 10 дугаар сарын 2 № 249 (11340 ) 4 -р нүүр БНХАУ-ын Элчин сайдын Яаманд БНХАУ-ын хэргийн түр хамаарагч Люй Зы Бо БНХАУ-ыг туэхагласны 21 жилийн ойд зориулж 10 дугаар сарын 1-нд дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Ё.Очир, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Ёндон нарын зэрэг албаны хүмүүс, мөн гадаад орноос тус улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын зарим тэргүүн, гишүүд оролцов. Үнэн сонин 1970 оны 10 дугаар сарын 2 № 249 (11340 ) 4 -р нүүр Цахилгаан утас Бүгд Найрамдах Хяятад Ард Улс байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрадах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамнаас БНХАУ-ын Гадаад Явдлын Яаманд баяр хүргэж цахилгаан утас илгээсний хариуд БНХАУ-ын Гадаад Явдлын Яам БНМАУ-ын Гадаад Явдлын Яаманд талархал илэрхийлсэн утас ирүүлэв. Үнэн сонин 1970 оны 10 дугаар сарын 23 № 267 (11358 ) 4 -р нүүр 1971 он ҮНЭН сонин Протоколд гарын гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд 1971 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд энэ 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэрэнсанжаа, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Чжо Хуа Минь нар гарын үсэг зурав. Энэхүү протокол ёсоор хоёр тал нийлүүлж байсан бараагаа харилцан авах болов. Гарын үсэг зурахад БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Ё.Очир, БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Люй Зы Бо нар болон хоёр талын худалдааны төлөөлөгчдийн гишүүд, Гадаад Явдлын Яамны хариуцлагатай хүмүүс байлцав. Үнэн сонин 1971 оны 6 дугаар сарын 7 № 136 (11553 ) 4 -р нүүр
980 Баяр хүргэсэн нь Улаанбаатар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд Монгол Ардын хувьсгалын ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан хятадын ард түмний өмнөөс ах дүү монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Хятад, монголын ард түмний ах дүүгийн найрамдал бэхжин хөгжтүгэй! БНХАУ-ын Төрийн Зөвлөл Бээжин Үнэн сонин 1971 оны 7 дугаар сарын 13 № 168 (11585 ) 4 -р нүүр Ардын Хувьсгалын 50 жилийн ойг БНМАУ-ын Элчин Сайдын Яамдад ёслон тэмдэглэв Монгол Ардын Хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын хэргийг түр хамаарагч Л.Бадамрагчаа Бээжинд дайллага хийв. Дайллагад БНХАУ-ын Тээвэр Холбооны Яамны сайд Ян Жиэн, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Хань Нянь Лунь, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жоу Хуа Минь, Гадаадтай найрамдлаар харидцах хорооны орлогч дарга Дин Ши Лин нарыг зэрэг албаны хүмүүс оролцов. Мөн Зөвлөлт-хятадын хилийн хэлэлцээрт оролцож байгаа зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн, ЗХУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Л.Ф.Ильичев болон Бээжинд суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов. Үнэн сонин 1971 оны 7 дугаар сарын 15 № 170 (11587 ) 4 -р нүүр МАХН-ын 16-р их хурал Манай гадаад бодлогын үндсэн зорилт илтгэлд: МАХН-ын болоод БНМАУ-ын гадаад бодлогын үндсэн зорилт бол: “Соёиалист ах дүүгийн барилдлагаа, найрамдал, нэгдэл, нягтралыг бүхий л талаар бэхжүүлэх, үндэснийй эрх ёөлөөний хөдөлгөөнийг тууштай дэмжих, тусгаар тогтносон шинэ тулга улстай тогтоосон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, нийгмийн янз бүрийн байгуулал бүхий улстай энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг хамгаалах, империализмын түрэгийллийн эсрэг энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлын төлөө улс түмний тэмцэлд идзэвхтэй тус дөхөм үзүүлэх явдлыг хамран багтааж байгаа юм” гэж нөхөр Ю.Цэдэнбал МАХН-ын XYI их хуралд тавьсан тайлан илтгэлдээ заасан билээ. ...Сүүлийн жилүүдэд БНМАУ-ын засгийн газар нь улс түмний найрамдлыг бэхжүүлэхэд чиглэсэн улс төрийн зарчмын үндсэн дээр хяадын ард түмэнтэй найрамдалт харилцаагаа бэхжүүлэх, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хоёр орны харилцааг хэвийн болгохын төлөө чармайлт тавьсаар ирсэн бөгөөд цаашид ч хоёр орны ард түмэн, дэлхийн социалист системийн нэгдэл
981 нягтралын эрх ашгийн үүднээс БНХАУ-тай нөхөрсөг хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцааг сэргээн хөгжүүлэх чиг бодлогыг баримталж байна. МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч П.Шагдарсүрэн Үнэн сонин 1971 оны 9 дүгээр сарын 12 № 220 (11637 ) 2;3 -р нүүр БНХАУлс байгуулагдсаны ойд Энэ 10 дугаар сарын 1-нд Хятадын ард түмний эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө олон жилийн тэмцлийн түүхэн дэх тэмдэглэлт өдөр БНХАУ байгуулагдсаны 22 жилийн ой болж байна. Зовлон зүдгүүрт хятад дарлагдан мөлжигдсөн хөдөлмөрчин үй түмэн олон үеийн турш өөрсдийн эрх мэдэл, нийгэм улс төрийн эрх чөлөөгөө олж авахын төлөө зүсэн бүрийн дарлагдчид хийгээд харийн булаан эзлэгчдийн эсрэг эвлэршгүй тэмцэж байсан түүхтэй. Гэвч тэднийт тэмцэл хэчнээн их далайцтай байлаа ч гэсэн дэлхий дахины хувьсгалт хөдөлгөний холбоо барьж, түүний ангийн эв санааны талархал, интернационалч дэмжлэгийг авахгүйгээр ялж чадахгүй байлаа. Хятадн ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцэл цаашид өрнөн хөгжихөд Орос оронд Октябрийн социалист их хувьсгал ялж, дэлхий дээр ажилчин тариачны анхны төр ЗСБНХУлс байгуулагдсан явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. ХКН, тухайлбал хятадын марксист-интернационалчид Зөвлөлт орон, Их Лениний нам хийгээд коминтернтэй ажил хэргийн нягт хэлхээ холбоо тогтоосноор Хятадын ард түмний үндэсний эрх чөлөөнийтэмцлийн түүхэнд шинэ үе эхэлжээ. Гэтэл тэмцлийн зам нь ярвигтай бөгөөд бартаатай байна. ХКН, хятадын ард түмний жинхэнэ эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын төлөө эрмэлзэн тэмцсэн түүхэнд хятадын улс төрийн аль нэгэн удирдагчдын гаргасан алдаа эндэгдэл, ажил үйлдэл, улс төрийн аль нэгэн бүлэглэлийн урвалт хөрвөлтөөс уламжлан үүссэн төвөг ээдрээ зовлон бэрхшээл олонтой тохиолдож байжээ. Гоминдан намын баруун үзэлт жигүүр хятад орны үндэсний эрх ашгаас урван тэрсэлж, улс орон даяар бурангуй харгислал гаарч байсан хүнд хэжүү үед хятадын ард түмний, анги болон тэмцэл нэгт найдвартай анд нөхөд, үнэнч холбоотон нь түүний умард хөрш, дэлхийн социализмын ууган орон ЗХУ, ардын засагт Монгол улс хоёр байв. Манай хоёр орон дэлхий дахины хувьсгалт хүчний хамт Хятадын ард түмний хувьсгалт тэмцлийг тууштай шийдэмгий дэмжин, санаа сэтгэлийн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлж байлаа. Хятадын ард түмнийг японы булаан эзлэгчдийн эсрэг тэмцэж байсан хүнд хэцүү жилүүдэд ЗХУ, хятадын хувьсгалт хүчинд цэргийн шилдэг мэргэжилтэн, нисгэгчдээ илгээх хүртэл зүйл бүрээр тусалж байлаа. БНМАУ энх тайванч тууштай бодлогоороо, бас БНМАУ-ын нутаг дэвсгэрт түрэмгийллийг дэлгэрүүлэх гэж эрмэлзэж байсан Японы милитаристуудад өгсөн зохих ёсны няцаалтаараа хятадын ард түмний тэмцэлд идэвхтэй тус дэмжлэг үзүүлж байв. Ийнхүү ЗХУ болон БНМАУ хятадын хувьсгалт хүчний бат бэх ар тал болж байсан билээ. ЗХУ дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд БНМАУ-ын ардын армийн идэвхтэй оролцоотойгоор японы квантуны армийг бут ниргэж Манжуур, Өвөр Монголын нутаг дэвсгэрийг чөлөөлсөн явдал Хятадад хувьсгалт тэмцэл хүчтэй өрнөж, хятадын ард
982 түмнээс Чан Кай Шийн дэглэмийн харгис хүчнийг ялах нэн аятай нөхцөлийг бүрэлдүүлсэн юм. Энэ бол социалист ертөнцөөс хятадын ард түмэнд үзүүлсэн хамгийн бодит интернационалч тусламж, дэмжлэг байв. Ийм нөхцөл байдалд Хятадад ардын хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсан юм. БНХАУ байгуулагдсан явдал хятадын ард түмнээс цаглашгүй их зовлон зүдүүр эдэлж, гарз хохирол хүлээн байж жинхэнэ эрх чөлөө, үндэснийы тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ хайрлахгүй хийсэн олон жилийн тэмцлийг аугаа их ялалт болсон юм. Гэхдээ тэд олон улсын хувьсгалт хөдөлгөөн, юуны өмнө ЗХУ-ын тусламж дэмжлэгт шууд түшиглэж байснаар сая энэ ялалтад хүрсэн юм. БНХАУ байгуулагдсанаар хятадын ард түмний өмнө улс орноо социализмын замаар хөгжүүлэх ашдын уудам саруул төлөв нээгдсэн билээ. БНХАУ эхний арван жил энэ замаар замнан, түүхэн ахар богино хугацаанд хятадын түүхэнд хэзээ ч байгаагүй нйигэм- эдийн засгийн түүхэн их амжилт олсон юм. Хувьсгалт ололтынхоо бодит үр дүнд зоригжсон ад түмэн юу бүтээж чаддагийг үнэхээр харуулж эхэлсэн юм. Ах дүү социалист орнуудтай дотно нягт хамтран ажиллаж, шинэ амьдралаа цогцлон байгуулах үйлсэд Хятад ард улсын олсон амжилтад хятадын ард түмний жинхэнэ хань нөхөд баясан баярлаж байлаа. Гэтэд одоо Мао болон түүнийг шадарлан хүрээлэгсдийн социализмын эсрэг их гүрний чиг бодлого, хагалан бутаргах явуулгын уршгаар хятад орны тэрхүү өөдрөг хөгжтл удалгүй алдагдсан билээ. Эл чиг бодлогын үзүүр нь юуны өмнө БНХАУ-аас социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай тогтоосон ах дүүгийн найрамдал, хамтын нягт ажиллагааны эсрэг, ЗХУ-ын коммунистуудын Лениний нам, ЗХУ-ын эсрэг чиглэж ирлээ. Хятадын одоогийн эрх баригчдын марксикмын эсрэг чиг шугам, адал балмад ажил явуулга даамжирч ирсэн нь ХКН-ыг марксист-ленинист намын хувьд устгаж, ард түмний сонгосон засаг төрийн байгууллагыг үрэн таран хийж тэдгээрийг цэрэг хүнд суртлын диктатураар солиход хүргэлээ. Бээжингийн хагалан бутаргах бодлого, явуулгын хамгийн халгаатай хор уршиг гэвэл хятад орныг ах дүү социалист орнуудын гэр бүлээс салгаж улмаар өөрсдийн үндсэрхэх явцуу зорилгоо биелүүлэхийн үүднээс империалист гүрнүүдийн түрэмгий хүчинтэй улам бүр ойртон түншлэх болсон явдал мөн. Үүгээрээ хятадын эрх баригчид, социализмын эрх ашигт, дэлхийн коммунист ажилчны болон бүх хувьсгалт хөдөлгөөний эв нэгдэлд юуны өмнө хятадын ард түмний эрх ашигт асар их хор хөнөөл учруулж байна. Гэвч түүх бол хар цагааныг хатуу шүүгч юм. Ард түмний эрх ашгаас урваж, империалистуудыг зулгайдан тэдэнтэй ойртох замаар үндсэрхэх явцуу зорилгоо биелүүлэх гэж оролдох явдал эцсийн бүлэгт юунд хүргэдгийг Хятадын түүхийн сургамж харуулж байна. Социалист хамтын нөхөрлөлийн орнууд БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгохын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр байна. Үүний зэрэгцээгээр ах дүү орнуудын марксист-ленинист намууд, олон улсын коммунист ажилчны хөдөлгөөн хийгээд дэлхий дахины хувьсгалт хүчний өмнөө хүлээсэн интернационалч үүргийнхээ дагуу Бээжингээс марксизм-ленинизмийг гуйвуулан завхруулах явдлын эсрэг, марксизмд харш маогийн үзэл санааны эсрэг зарчимт тэмцэл хийж байгаа юм. Манай нам, БНМАУ-ын засгийн газраас БНХАУ-ын талаар баримталж байгаа бодлогын тухайд бгэвэл МАХН-ын ХҮI их хурлын шийдвэрт тов тодорхой заасан юм.
983 БНХАУ-ын үндэсний баярын өдрийг тохиолдуулан найрамдалт хятадын ард түмэнд монголын олон нийт ах дүүгийн баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөхийн хамт тус хочр орны сайн хөршийн харилцаа энх тайван, улс түмний нөхөрсөг хамтын ажиллагааны эрх ашгийн үндсэн дээр хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Ж.Лхамсүрэн Үнэн сонин 1971 оны 10 дугаар сарын 1 № 236 (11653 ) 4 -р нүүр 1972 он ҮНЭН сонин Гүн эмгэнэл илэрхийлсэн нь БНМАУ-ын Ард Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу таалал төгссөнтэй холбогдуулан БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Го Мо Жо, Батлан Хамгаалах Яамны орлогч сайд Ван Шу Чин, ГЯЯ-ны орлогч сайд Хан Нянь Лун, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Гадаадтай Эдийн Засгаар харилцах хорооны орлогч сайд Дин Си Линь, Гадаад Явдлын Яамны хэлтсийн орлогч дарга Цао Кэ Цянь нар 5 дугаар сарын 23-нд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яаманд ирж эмгэнэл илэрхийлэв. Мөн Дун Би У, Жоу Энь Лай, Жү Дэй нарын нэрээр болон БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамнаас талийгаачийн хөрөгт “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд” гэж бичсэн тууз бүхий цэцэг өргөв. Үнэн сонин 1972 оны 5 дугаар сарын 25, № 126 (11857) 5-р нүүр Баяр хүргэсэн нь Улаанбаатар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд Монгол Ардын хувьсгалын 51 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар, хятадын ард түмэн Монголын засгийн газар, ард түмэнд харлуун баяр хүргэж байна. Хятад, монголын ард түмний найрамдал цуцалтгүй бэхжин хөгжих болтугай! Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөл Бээжин Үнэн сонин 1972 оны 7 дугаар сарын 12, № 165 (11857) 3-р нүүр Их гүрний дээрэнгүй бодлогын бас нэг илрэл БНХАУ бол хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд дэлхийн том гүрни й хнэг юм. Сүүлийн хоёр жил шахам хугацаанд капиталимт нэлээд улс орон Хятадыг хүлээн зөвчшөөрч нийтдээ 80 шахам оронтой дипломат харилцаатай боллоо. Хятадын ард түмэн улс орондоо эзэн
984 болж, бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоож, нийгмийн дэвшил, аз жаргалын төлөө харилцан ашигтай хамтран ажиллах дүүрэн эрмэлзэлтэй байгаа нь мэдээж билээ.. ...Монгол Хятад хоёр үндэстэн бол төв Азид хэзээнээсээ тус тусдаа бие даасан соёл иргэншил, төрийн байгуулалттай байсан ард түмэн юм. Түүхийн урт хугацаанд дардагч ангийн уршгаар хоорондоо дайсагнаж байсан удаа бий боловч цаг ямагт лайсан бололцож байсан гэх үндэсгүй юм. Монголын феодал байлдан дагуулагчид XIII зууны үед Хятад орныг шатлан эзэлж нийт хятад орныг 100 шахам жил, зарим хэсгийг нь зуу гаруй жил захирч байсныг одоо монголын ард түмэн жигшин үздэг юм. XYII зууны үед Монгол, Хятад хоёр улс тус тусдаа оршиж байхдаа манжийн байлдан дагуулагчдын эсрэг хамтран тэмцсэн удаа бий боловч дийлж чадалгүй эзлэгдсэн билээ. Тус хоёр орны ард түмэн 200 гаруй жил манжийн дарлалд нухлагдахдаа үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээхийн тулд удаа дараа босон тэмцэж байв. Харин ХХ зууны эхэн үеэр айл хөрш Орос оронд хувьсгал мандсан нь дорно дахины дарлагдсан ард түмэн ядангуяа Манжийн ноёрхолд зүдэрч байсан Монгол, Хятад зэрэг орнуудын ард түмний тэмцэлд сайн нөлөө болсон юм. Тэгэхэд Хятадад манжийн эсрэг хөрөнгөтний ардчилсан хувьсгал, Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нэгэн зэрэг өрнөж Монгол тусгаар тогтнолоо хаант засгийн хэлбэрээр сэргээж, Хятад хөрөнгөтний бүгд найрамдах улс болсон билээ. Гэтэл энэхүү түүхэн хөдөлбөргүй баримтыг маогийнхан гуйвуулж газрын зурагтаа 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласныг Хаант Оросын түлхээс явуулга мэтээр гүтгэжээ. Харин ч Хятадын хөрөнгөтөн, газрын эздийн төлөөлөлгч Юань Ши Кайн засгийн газар олон улсын империалист харгис хүчний дэмжлэгээр Хаант Орос улстай хуйвалдан Монголын тусгаар тогтнолыг цуцлан Хя тадын харьяанд дөрвөн жил гаруй байлгасан удаа бий. Үүнийг л газрын зураг зохиогчид гол үндэслэл болгож манай улсыг хятадын хэсэг байсан гэж хэлж байгаа бололтой. Хэрэв тэгж байгаа бол маогийнхан Монголын талаар Юань Ши Кайн түрэмгий санааг өвлөн сэргээхийг эрмэлзэж байгаа хэрэг болж таарах нь ээ. Ер нь энэ газрын зураг бол Мао Зэ Дуны үзэл санаагаар зохиогдсон Хятадын удирдагчдын их гүрний үндсэрхэх дээрэнгүй бодлогын тод илрэл юм... Ж.Лхам (дээрх гарчиг бүхий нийтлэлээс хэсэглэв.) Үнэн сонин 1972 оны 9 дүгээр сарын 17, № 225 (11956) 3-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг тунхагласны 23 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан БНХАУаас тус улсад суугаа оны бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь И өчигдөр кино үзүүлэв. Кино үзүүлэхэд ЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны дарга Д.Адилбиш, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Ёндон, МХНН-ийн дарга Г.Туваан болон ЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, БНМАУ-ын Соёлын Яам, Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтнууд байв. Мөн гадаад орнуудаас Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, гишүүд байлцлаа. Үнэн сонин 1972 оны 9 дүгээр сарын 26, № 232 (11963) 4-р нүүр
985 Кино үзүүлэв БНХАУ-ыг тунхагласны 23 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан Монголхятадын найрамдлын нийгэмлэг өчигдөр кино үзүүлэв. Кино үзүүлэхэд МХНН-ийн дарга Г.Туваан болон ЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны дарга Д.Адилбиш, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны хэлтсийн дарга П.Цэрэнцоодол, Ө.Сүх-Очир, ЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны зарим ажилтан байв. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь И тус улсын Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд байлаа. Үнэн сонин 1972 оны 9 дүгээр сарын 28, № 234 (11965) 4-р нүүр Баяр хүргэв Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргын үүргийг гүйцэтгэгч Дун Би У, Бүх Хяятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Жу Дэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лай нар танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар, найрамдалт хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. БНМАУ, БНХАУ-ын хооронд сайн хөршийн болон хамтын ажиллагааны харилцааг марксикм-ленинизмийн зарчмын үндсэн дээр цаашид сайжруулан хөгжүүлэх нь монгол, хятадын ард түмний амин чухал эрх ашиг, социализм, энх тайвны үйлсэд бүрэн нийцнэ гэдэгт бид итгэж байна. Улс орноо социализмын замаар хөгжүүлэх үйл хэрэгт амжилт олохыг нйарамдалт хятадын ард түмэнд хүсэн ерөөе. БНМАУ-ын Ардын Их Хурлын БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч Ю.Цэдэнбал дарга С.Лувсан Улаанбаатар хот. 1972 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин 1972 оны 10 дугаар сарын 1, № 237 (11968) 1-р нүүр Баяр хүргэв БНХАУ-ыг тунхагласны 23 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Л.Ринчин, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Зи Пэн Фэйд баяр хүргэж цахилгаан утас илгээв.
986 БНМАУ, БНХАУ-ын төрийн харилцаа манай хоёр ард түмний тусын тулд, энх тайван, олон улсын аюулгүй байдлын эрх ашигт нийцэн хөгжинө гэдэгт итгэж байгаагаа уг цахилгаан утсанд илэрхийлжээ. БНХАУ-ыг тунхагласны 23 жилийн ойгоор Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгт баяр хүргэж, цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1972 оны 10 дугаар сарын 1, № 237 (11968) 1-р нүүр 1973 он ҮНЭН сонин Ази тив, аюулгүй байдлын систем (тогтолцоо) “Тайлбар өгүүлэл”-ээс БНМАУ үүсэн тогтсон анхныхаа өдрөөс эхлэн Ази болон даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн билээ. Ялангуяа Азийн анхны социалист орны хувьд БНМАУ дэлхийн энэ хэсэгт бат бэх тайван, аюулгүй байдлыг бататгахад чиглэндсэн аливаа санаачилга бодитой алхмыг дэмжих явдлыг өөрийн интернациональч үүрэг гэж үздэг юм. МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал МАХН-ын XVI их хурал дээр тавьсан илтгэлдээ <<... Азид хамтын аюулгүй байдлын систем тогтоохоор 1969 онд ЗХУын дэвшүүлсэн саналыг Азийн улс түмэн дэмжиж байна. Ийм систем тогтоовол Ази тивд энх тайван байх найдвартай баталгаа болно... гэсэн билээ. Улсуудын хоорондын найрсаг харилцаа нь аюулгүй байдлын систем тогтооход чиглэсэн хамтын хүчин чармайлтын нэгдэлд таатай нөхцөл бүрдүүлэх ёстой гэж БНМАУ үздэг учир нийгэм улс төрийн өөр байгууламж бүхий Азийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэхийг эрхэмлэдэг юм. БНМАУ гадаад бодлогодоо энэхүү чиг шугамыг удирдлага болгон Япон улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Японы харилцаа хэвийн болсон нь Ази, Алс Дорнодод аюулгүй байдлыг тотворжуулах үйлсэд гарсан томоохон ололт юм. МАХН-ын төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал МАХН-ын XVI их хурал дээр тавьсан илтгэлдээ <<... Азид хамтын аюулгүй байдлын систем тогтоохоор 1969 онд ЗХУ-ын дэвшүүлсэн саналыг Азийн улс түмэн дэмжиж байна. Ийм систем тогтоовол Ази тивд энх тайван байх найдвартай баталгаа болно>>... гэсэн билээ. Улсуудын хоорондын найрсаг харилцаа нь аюулгүй байдлын систем тогтооход чиглэсэн хамтын хүчин чармайлт нэгдэлд таатай нөхцөл бүрдүүлэх ёстой гэж БНМАУ үздэг учир нийгэм улс төрийн өөр байгууламж бүхий Азийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэхийг эрхэмлэдэг юм.
987 Азид аюулгүй байдлын систем тогтоох нь хятадын ард түмний эрх ашигт огтхон ч харшлахгүйгээр барахгүй харин ч БНХАУ-ын бүрэн эрхт ашигт огтхон ч харшлахгүйгээр барахгүй харин ч БНХАУ-ын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаатай болгох билээ. Азид аюулгүй байдлын систем тогтооход гол саад болж байсан Зүүн өмнөд Азийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож Вьетнамд энх амгалан байдал сэргээн тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Ази болон даян дэлхийн энх тайван байдлыг бэхжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүллээ. Үнэн сонин 1973 оны 2 дугаар сарын 3 № 29 (12075 ) 4 -р нүүр Протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд 1973 онд харилцан бараа нийлүүлэх протоколд өчигдөр гарын үсэг зурлаа. Протоколд БНМАУ-ын засгийн газрын хуралдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ө.Дорж, БНХАУ-ын засгийн газрын хуралдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Чжо Хуа-минь нар гарын үсэг зурлаа. Протоколд гарын үсэг зурахад БНМАУын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Дүгэрсүрэн, Гадаад явдлын Яамны орлогч сайд Эрдэмбилэг нар болон хоёр талын худалдааны төлөөлөгчдийн гишүүд, БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь-и нар байлцав. БНМАУ, БНХАУын хооронд 1973 онд харилцан бараа нийлүүлэх протоколд гарын үсэг зурах БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Чжо Хуа-минь өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Үнэн сонин 1973 оны 3 дугаар сарын 2 № 52 (12098 ) 4 -р нүүр МОНЦАМЭ-гийн мэдэгдэл Энх тайвныг эрхэмлэгч улс түмэн, дэлхийн дэвшилт олон нийтийн удаа дараагийн эсэргүүцлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс үл хайхран энэ оны зургаадугаар сарын 27- ны өдөр БНМАУ-ын хилд ойролцоо орших Лоб нуурын орчим агаар мандалд цөмий шинэ туршилт хийсэн байна. Үүнтэй холбогдуулан МОНЦАМЭ агентлаг бүрэн эрхийнхээ дагуу доорх мэдэгдлийг хийж байна. Түгшүүртэй байдлыг намжаах талаар дэлхий дахинаа ахиц гарч байгаа одоо үед БНХАУ-ын засгийн газрын энэхүү ээлжит ажил явууллагыг даян дэлхийн энх тайван, улс түмний аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд аль болохоор саад хийх гэсэн Хятадын удирдагчдын оролдлогын нэг илрэл мөн гэхээс өөрөөр үзэж болохгүй. БНХАУ-ын засгийн газар 1964 оноос эхлэн агаар мандалд удаа дараа цөмийн туршилт хийж байгаа нь бүх нийтийн энх тайван, улс түмний аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах асуудлыг шийдвэрлэх үйлсэд эрс харшилж, Хятадтай хөрш орнуудын сая сая хүний амьдрал, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаагаар барахгүй мөн Хятадын ард түмэнд ч хор хөнөөл учруулж байна. Монголын ард
988 түмэн, түүний засгийн газар БНХАУ-ын засгийн газарт эрс шийдвэртэй эсэргүүцэл илэрхийлж энэхүү цөмийн туршилт хийхээ зогсоохыг шаардаж байна. Улаанбаатар. 1973 оны зургадугаар сарын 29 Үнэн сонин 1973 оны 6 дугаар сарын30 № 156 (12202 ) 4 -р нүүр Бээжингийн удирдагчдын хорт ажиллагаа ЗХУКН-ын XXIV их хурлаас дэвшүүлсэн зөвлөлтийн энх тайвны программын нэг гол үндэс бол хүнийг үй олноор нь устгах цөмийн зэвсгийг оролцуулан бүх төрлийн зэвсгийг хүн төрөлхтний амьдралаас үүрд зайлуулах явдал юм. Энэ үндсэн дээр зэвсэглэлээр улайран хөөцөлдөх, ялангуяа зэвсгийг их хэмжээгээр үйлдвэрлэх, түүнийг бүх орчинд туршихыг эгнэгт зогсоож, манай гаригийн янз бүрийн нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулах, цөмийн зэвсэгтэй таван их гүрний бага хурлыг зарлан хуралдуулах зэрэг орчин үеийн нэн ёцхал асуудлын талаар ЗХУ-ын дэвшүүлсэн саналыг БНХАУ-ын одоогийн удирдагчид удаа дараа улайран эсэргүүцэж ирснээр барахгүй сүүлийн үед агаар мандалд цөмйн шинэ шинэ дэлбэрэлт хийж байгаа нь энх тайвныг эрхэмлэгч дэлхийн шударга улс түмний дургүйцлийг эрс түрүүлж байна. Хятад улс агаар мандалд цөмийн туршилт ийнхүү хийж байгаа нь олон орны засгийн газар, ард түмний эмэргүүцлийг үл хайхран, олон улсын байгууллага түүний дотор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын эсрэг, хүний орчныг хамагаалах асуудлаар болсон Стокгольмын бага хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг хийгдэж байгаа хорт ажиллагаа юм гэж манай олон нийт үзэж байна. Дэлхийн шударга улс түмэн, хүрээлэн байгаа орчноо хамгаалах, түүний ямар нэгэн бохирдлоос сэрэмжлэхийн чухлыг онцгойлон анхааран үзэж хүчээ нийлүүлэн чармайж байхад бээжингийн удирдагчид зориуд санаатайгаар агаар мандлыг цацраг идэвхт бодисоор бохирдуулан хордуулж байгаа нь хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй юм. БНМАУ бол цөмийн зэвсгийг гурван орчинд турших явдлыг зогсоох талаар байгуулсан олон улсын гэрээнд нэн тэргүүнээ нэгдэн орсон Азийн социалист орны хувьд цөмийн зэвсгийг турших, хэрэглэх аюулыг арилгах аливаа алхмыг бүрэн дүүрэн дэмжиж, энэ талаар ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын явуулж байгаа бодлогыг сайшаан талархаж байдаг юм. Манай гариг дээр олон улсын түгшүүртэй байдлыг намжаах үйл явцад сайхан үр дүн гарч ЗСБНХУ, АНУ-ын хооронд саяхан байгуулсан <<Цөмийн дайнаас сэрэмжлэх тухай хугацаагүй хэлэлцээр нь>> нь цөмийн дайны аюулыг арилгахад маш чухал ач холбогдолтой болж байхад БНХАУ өнгөрөгч зургадугаар сарын 27-ны өдөр манай улсын хилийн ойролцоо орших Лоб нуурын орчим агаар мандалд цөмийн шинэ туршилт хийсэн нь монголын ард түмний жигшил дургүйцлийг зүй ёсоор төрүүлж байна. Өнгөрөгч зургадугаар сарын 29-нд МОНЦАМЭ агентлаг бүрэн эрхийнхээ дагуу “Түгшүүртэй байдлыг намжаах талаар дэлхий дахинаа ахиц гарч байгаа одоо үед БНХАУ-ын засгийн газрын энэхүү ээлжит ажил явуулгыг даян дэлхийн энх тайван, улс түмний авулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд аль болохоор саад хийх гэсэн хятадын удирдагчдын оролдлогын нэг
989 илрэл мөн гэхээс өөрөөр үзэж болохгүй” гэж мэдэгдсэн нь манай ард түмний сэгтгэл санааг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа явдлыг азийн олон орны засгийн газар, олон нийтийн төлөөлөгчид эрс шийдвэртэй эсэргүүцэж, хойшид цөмийн туршилт хийхээ нэн даруй зогсоохыг Бээжингийн эрх баригчид эрс шаардаж байна. Олон улсын түгшүүртэй байдлыг намжаах явцад Бээжингийн удирлагчид саад хийхийн төлөө улайран чармайж байдаг бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хятадад ус төрөгчийн бөмбөг саяхан дэлбэлсэн нь тэдний их гүрний дээрэнгүй үзэл, улс төрийн чиг шугамыг тов тодорхой харуулж байна. Бээжийнгийн удирдагчид дэлхийн дэвшилт олон нийтийн удаа дараагийн эсэргүүцлийг үл ойшоож тэднийг тоомсорлон үзэхгүй байгаа баримт бол олон жилийн турш агаар мандалд цөмийн туршилт хийж, түүнийгээ батлан хамгаалах шинж чанартай юм гэж тайлбарлахыг оролдож байгаа нь хэнд ч үнэмшигдэхгүй зүйл билээ. Харин хятадын удирдагчид дэлхий дахины улс төрийн амьдралд гарч байгаа нааштай алхам бүрийг задлан бутаргахын төлөө бүх бузар хэргээ зориулж байна гэдэг нь манай ард түмэнд бүр ч тодорхой байна. С. Чимэддамба Үнэн сонин 1973 оны 7 дугаар сарын 4 № 159 (12205 ) 4 -р нүүр Улаанбаатар Баяр хүргэсэн нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ Танаа Монголын Ардын Хувьсгалын ялалтын 52 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн газар болон хятадын ард түмний өмнөөс Монголын Засгийн газар, ард түмэнд халуун баяр хүргэе. Хятад, Монголын ард түмний найрамдал өдрөөс өдөрт бэхжин хөгжих болтугай. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга ЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин Үнэн сонин 1973 оны 7 дугаар сарын 13 № 167 (12213 ) 4 -р нүүр Ардын Хувьсгалын ойг тэмдэглэсэн нь БНМАУ-аас БНАААУ-д суугаа Элчин сайдын Яам Ардын хувьсгалын 52 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийж, <БНМАУ-ын соёл, боловсрол> гэсэн үзэсгэлэн нээв. Эдгээр арга хэмжээнүүдэд хэвлэлийн сурвалжлагчид , Алжирын Мэдээлэл, соёлыг Яам, үндэсний чөлөөлөх хөдөлгөөий төлөөлөгчид болон Алжирт суугаа дипломат төлөөлөгчдийн гаүрын тэргүүн, гишүүд оролцов. БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд С. Сосорбарам, Монголын ардын хувьсгалын 52 жилийн ойг тохиолдуулан дайллага хийв. Дайллагад хятадын талаас Гадаад явдлын Яамны орлогч сайд Хань Нянь-лун, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Чэнь Шу-фу, Зам харилцааны Яамны орлогч сайд Го Лу, Гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн орлогч дарга Ян Цзи болон Гадаад явдлын
990 Яамны Азийн хэлтсийн дарга Лу Вэй-жао зэрэг албаны хүмүүс байв. Мөн Зөвлөлт-Хятадын хилийн хэлэлцээрт оролцож байгаа ЗСБНХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Гадаад явдлын Яамны орлогч сайл Л.Ф.Ильичев, төлөөлөгчдийн гишүүд болон Бээжинд суугаа дипломат төлөөлөгчдийн газрын зарим тэргүүн нар байлцав. БНМАУ-аас АБНЕУ-д суугаа Элчин сайд Ц. Дэмиддагва өөрийн улсынхаа үндэсний баярыг тохиолдуулан дайллага хийв. Дайллагад Египетийн талаас Соёлын Яамны сайд Ю.Себай, дэд ерөнхийлөгчийн услах Галал эл-Иат, Гадаад явдлын Яамны орлогч сайд Монем нарын зэрэг албаны бусад хүмүүс болон Ази, Африкийн эв санааны нэгдлийн байгууллагын удирдах хүмүүс, гадаад орнуудаас АБНЕУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцов. БНМАУ-ын үндэсний баярыг тохиолдуулан тус улсаас Их Британид суугаа Элчин сайл С. Дамбадаржаагийн хийсэн дайллагад Английн Гадаад явдлын Яамны орлогч сайд А. Ройл, дипкорпусын маршал, Английн Коммунист Намын удирдлага, Өмнөд Африкийн Коммунист Намын дарга , Англи-Монголын нийгэмлэг болон парламентын бүлгэмийн удирдлага, гишүүд, лордууд оролцов. Мөн гадаад орнуудаас Их Британид суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар байлцав. Үнэн сонин 1973 оны 7 дугаар сарын 19 № 172 (12218 ) 4 -р нүүр Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-Лай Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, монголын ард түмний нэрийн өмнөөс найрамдалт хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Улаанбатаар. 1973 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1973 оны 10 дугаар сарын 2 № 236 (12282 ) 1 -р нүүр Цахилгаан утас илгээв Бүгд Найрамах Хятад Ард Улс байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Гадаад Явдлын Яамын айд Л. Ринчин, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Зи-Пэн-фэйд цахилгаан утас илгээж найрамдалт хятадын ард түмэнд халуун баяр хүргэв. Үнэн сонин 1973 оны 10 дугаар сарын 2 № 236 (12282 ) 4 -р нүүр БНХАУ-ын Элчин сайдын Яаманд БНХАУ-ыг тунхагласны 24 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь-И өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д. Эрдэмбилэг, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч
991 сайд Ц. Нацагсамбуу, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Н. Банзрагч албаны бусад хүмүүс байв. Мөн гадаад орнуудаас Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүд байлцав. Үнэн сонин 1973 оны 10 дугаар сарын 2 № 236 (12282 ) 4 -р нүүр 1974 он ҮНЭН сонин Эх орондоо буцав БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сюй Вэнь-И өчигдөр эх орондоо бүр мөсөн буцав. Элчин сайдыг Улаанбаатар хотын галт тэрэгний буудлаас БНМАУ-ын Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч З. Цээсүрэн үдэж мордуулав. Үнэн сонин 1974 оны 2 дугаар сарын 27 №50 (12409) 4-р нүүр Цэцэг өpгөхийг зөвшөөрсөнгүй БЭЭЖИН. Гуравдугаар сарын 16. (МОНЦАМЭ). Харийн түрэмгийлэгчдээс Хятад орныг чөлөөлөх тэмцэлд амь үрэгдсэн Жанчхүүгийн даваанд байгаа монголын дайчдын хөшөөнд Монгол ардын хувьсгалт армийн 53 жилийн ойг тохиолдуулан цэцэг өргөхөөр БНМАУ-аас БНХАУ—д суугаа Элчин сайдын Яамны тавьсан хүсэлтийг БНХАУ-ын Гадаад Явдлын Яам урьд жилүүдийн нэгэн адилаар үл зөвшөөрөв. Үнэн сонин 1974 оны 3 дугаар сарын 17 №66 (12425) 4-р нүүр Вин Мин нас нөгчив МОСКВА. Гуравдугаар сарын 28. (МОНЦАМЭ). Олон улсын коммунист хөдөлгөөний ахмад зүтгэлтэн, Хятадын Коммунист Намын нэрт зүтгэлтэн Ван Мин удтал хүндээр өвчилж байгаад гуравдугаар сарын 27-нд Москвад нас нөгчив гэж “Правда” сонин өнөөдөр мэдээллээ. Ван Мин 1904 онд Хятадад төржээ. 1926 онд ХКН-д элсч, хувь заяагаа хувьсгалт хөдөлгөөнтэй холбожээ. Ван Мин 1926-1929 онд Москвад суралцаж байлаа. Хятадад буцаж очсоныхоо дараа Шанхайд ХКН-ын районы хорооны нарийн бичгийн дарга, Зянсу мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Ван Мин 1931 онд ХКН-ын Төв Хорооны гишүүн, Төв Хорооны Улс төрийн товчооны Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байжээ. 1931-1937 онд коментернд Хятадын Коммунист намын төлөөлөгчөөр сууж байв. Ван Минийг 1935 онд Коминтерны гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын орлогч гишүүнээр сонгожээ. Ван Мин коминтерны VII их хурлыг бэлтгэх (1935 он) үед болон түүнээс хойш Хятадад японыг эсэргүүцсэн нэгдмэл фронтын мөрийн хөтөлбөр боловсруулахад үлэмжийн
992 хувь нэмэр оруулсан юм. 1937 онд Хятадад буцаж очсоныхоо дараа ч ХКН-ын Төв Хорооны нэгдмэл фронтын хэлтсийн эрхлэгчийн хувьд түүнийг жинхэнэ ажи хэрэг болгохын тулд их ажил хийж байлаа. Ван Мин 1947 онд ХКН-ын VII их хурлаас, 1956 онд VIII их хурлаас ХКН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнд сонгогдож байлаа. Ван Мин эрүүл мэндийнх нь байдал эрс доройтсоны улмаас ХКН-ын Төв Хорооны зөвшөөрснөөр Зөвлөлт Холбоот Улсад ирсэн юм. Ван Мин Зөвлөлт Холбоот Улсын их анд найз, зөвлөлт, хятадын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг идэвхтэй хамгаалагч байлаа. Ван Мин БНХАУ байгуулагдсаны дараа нилээд хэдэн жилийн турш хятад зөвлөлтийн найрмдлын нийгэмлэгийн захиргааны гишүүн байсан юм гэж “Правда” сонин бичжээ. Ван Миний дурсгал зөвлөлтийн хүмүүсийн зүрхэнд хадгалагдсаар байх болно гэж “Правда” сонин бичсэн байна. Үнэн сонин 1974 оны 2 дугаар сарын 27 №50 (12409) 4-р нүүр Ван Минтэй салах ёс гүйцэтгэв МОСКВА. Гуравдугаар сарын 30. (МОНЦАМЭ). Олон улсын коммунист хөдөлгөөний ахмад зүтгэлтэн Ван Минтэй өчигдөр Москвагийн олон нийт салах ёс гүйцэтгэв. Ван Миний шарилыг байрлуулсан танхимд Москвагийн хөдөлмөрчид, олон нийтийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөгчид ирлээ. ЗХУКН-ын Төв Хороо, Гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэгүүдйин холбооны тэргүүлэгчид, ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх марксизм-леннизмийн институт, ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны Академийн алс дорнодын хүрээлэн, дорно дахины судлах хүрээлэнгээс цэцэг өргөжээ. Ван Миний шарилын дэргэд хүндэт харуулд ЗХУКНын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Петр Демичев, ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Иванов Капитонов, Константин Катушев нар зогсов. Олон улсын коммунист хөдөлгөөн, хятадын хувьсгалт үндэсий эрх чөлөөий тэмцэлд Ван Мин идэвхтэй ажиллаж, зөвлөлт, хятадын ард түмний найрамдал, хамтын ажиллагааны үйлсэд гуйвалтгүй үнэнч байсныг гашуудлын цуглаан дээр үг хэлсэн хүмүүс тэмдэглэв. Ван Мин марксизм- ленниизмийн цэвэр ариун байдлын төлөө, пролейтарийн интернационализмын зарчмын төлөө тууштай тэмцэгч байсныг цуглаанд оролцогчид ярилаа. Ван Минийг Москва дахь Новодевичийн оршуулгын газар оршуулав. Үнэн сонин 1974 оны 3 дугаар сарын 31 № 78 (12436) 4-р нүүр Протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд 1974 онд харилцан бараа нийлүүлэх болон төлбөрийн тухай протоколд энэ дөрөвдүгээр сарын 26-нд Бээжин хотод гарын үсэг
993 зурав. Протоколд БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчийн тэргүүн БНМАУын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Д. Цэрэнсанжав, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчийн тэргүүн, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Чэнь Зе нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад БНМАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С. Сосорбарам, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны Сайд Ли Чан нар болон хоёр талын худалдааны төлөөлөгчдийн гишүүд байлцав. Үнэн сонин 1974 оны 4 дүгээр сарын 28 № 102 (12461) 4-р нүүр Эх орондоо буцаж ирлээ БНМАУ, БНХАУ-ын хооронд 1974 онд харилцан бараа нийлүүлэх тухай худалдааны протоколд гарын үсэг зурсан БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Д. Цэрэнсанжаа Бээжингээс буцаж ирэв. Манай сурвалжлагч Үнэн сонин 1974 оны 5 дугаар сарын 7 № 109 (12468) 4-р нүүр Хэлэлцээрт гарын үсэг зурав БЭЭЖИН. Тавдугаар сарын 16. (МОНЦАМЭ). ЗСБНХУ, БНХАУ-ын засгийн газар 1974 онд харилцан бараа нийлүүлэх, төлбөрийн тухай хэлэлцээрт өчигдөр энд гарын үсэг зурав. Хэлэлцээрт Зөвлөлт засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, ЗСБНХУын Гадаад худалдааны Яамны орлогч сайд Иван Гришин, БНХАУ-ын Гадаад худалдааны Яамны орлогч сайд Ёэнь Зе нар тус тусын засгийн газрын өмнөөс гарын үсэг зурав. Үнэн сонин 1974 оны 5 дугаар сарын 17 № 118 (12477) 4-р нүүр Социализмын эдийн засгийн онолыг Маогийнхан мушгин гуйвуулж байна Социализм, нийгмийн хөгжлийн шийдвэрлэх хүч болон хөгжиж, нэр хүнд, хүч чадал нь тасралтгүй өсч байгаа өнөө үед олон улсын империализм, түүнтэй сүлбээлдсэн зүсэн бүрийн оппортунизм, харгис маоизмын үзэл сурталчид юуны өмнө социалист систем, нийт коммунист хөдөлгөөний эсрэг үзэл суртлын хорт явууллагаа улам бүр идэвхжүүлэхийг хүчлэн оролдсоор байна. Ийм учраас хөрөнгөтний үзэл суртал, зүсэн бүрийн оппортунизм ялангуяа маоизмын үзэл суртлын элдэв явууллагыг тухай бүр илчлэн няцааж, дайчин давшингуй тэмцэл хийх, явдал нийт коммунист хөдөлгөөн, дэлхийн социалист систем, бүх хувьсалт хүчний өмнө нэн чухал зорилт болсоор байна. Орчин үед марксизм ленинизм пролетарийн интернационализмд чин үнэнч коммунист ажилчны намууд 1957, 1960, 1969 оны Москвагийн зөвлөлгөөний хийсэн
994 марксист-ленинист дүн шинжилгээ, хамтран боловсруулсан тактик, сратегийн удирдлага болгон пролетарийн үзэл суртлын ариун тунгалаг байдлыг хамгаалж, социализм, коммунизмыг цаашид хөгжүүлэн цэцэглүүлэхийн төлөө тэмцэж хөрөнгөтний болон оппортунист үзэл сурталд хатуу цохилт өгсөөр байна. Олон улсын коммунист хөдөлгөөний дайчин отрядын нэг МАХН нь империализм, түүний хамсаатан зүсэн бүрийн оппортунизм, нэн ялангуяа харгис маоизмын үзэл суртлын эсрэг ямагт шийдвэртэй тэмцэж ирсэн, тэмцсээр ч байна. Мао Зэ Дун социалист нөхөрлөлийн орны эдийн засгийн байгуулалтын асар их ололт амжилтыг гүтгэн дайрч давшлан, социалист байгуулалтын баялаг туршлагыг үгүйсгэж, эдийн засгийн харгис агуулга бүхий “номлолоо” дэлхий дахины ач холбогдолтой мэтээр өргөмжлөх зорилгоор марксист ленинист улс төрийн эдийн засгийн ухааныг жижиг хөрөнгөтний үзлийн үүднээс засамжлахыг оролдож байна. Маогийнхан юуны өмнө, хөдөлмөрчдийн өсөн нэмэгдэж байгаа материаллаг аж байдал, соёлын хэрэгцээг хангах зорилтыг шийдвэрлэхийн оронд их гүрний “дээд зорилго” гэгчийг сөргүүлэн тавьж байна. Гэтэл тэр “дээд зорилго” гэгч нь хятадын ард түмний алсын эрх ашигт үндсээрээ харш, улс нийгмийн үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцаа хоёрын харилцан хамаарлыг ор тас үгүйсгэж, субьектив үйл ажиллагаа, улс төрийн бодлого, үзэл санааг нийгмийн хөгжлийн тодорхойлогч хүчин зүйл гэж үзэж, улс төрийн бодлого бол, командлах хүч мөн” гэдэг лоозон гаргажээ. Мао Зэ Дун социализм байгуулах Лениний төлөвлөгөөний эсрэг “жанжин шугам”, “их үсрэлт” “ардын коммун” гэдгээс бүрэлдсэн” гурван улаан тугийн бодлого гэгчийг сөргүүлэн тавьсан юм. Тэр бодлогын гол агуулга нь “жанжин шугамыг хэрэгжүүлж, бүх хүчээ дайчлан урагш ахиж, социализмыг улам ихээр арвитай, гамтай, түргэн байгуул” гэдэг сүржин лоозонгоор халхавчлан социалист байгуулалтын нийтлэг зүй тогтлыг үгүйсгэн, жижиг хөрөнгөтний байр сууринаас марксист-ленинист онолыг завхруулсанд оршиж байна. Хоёрдугаарт, Маогийн бүлийнхэн социалист үйлдвэржүүлэлтийн тухай Лениний дэвшүүлсэн үндэслэлийг өөдөөс “их үсрэлтийн бодлогыг” сөргүүлэн тавьжээ. Тэр “их үсрэлтийн” лоозон бол социалист байгуулалтын бодит туршлагыг үл ойшоон, хоцрогдмол арга ажиллагаатай жижиг үйлдвэрийг хэт өргөмжилж, жижиг үйлдвэрлэлийг том үйлдвэрлэлээс давуутайд үзсэн харш, буруу, чиг шугам байлаа. Тэгээд ч уг бодлого шившигтэйгээр нуржээ. Гуравдугаарт. Маогийнхан хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах марксист-ленинист сургаалаас няцаж “ардын коммун субьектив үзлээр сольжээ. Тухайлбал хөдөлмөрийн хирээр хуваарилах хуулийн шаардлагыг үгүйсгэн, жижиг хөрөнгөтний тэгшитгэн хуваарилах зарчмыг номлож, нийгмийн гишүүдийн материалын урамшуулал, сонирхлын зарчмыг ч хөсөрдүүлж, социализмын ёс суртахууны хүчин зүйлс захиргааны хөшүүргийн ролийг хэт үнэлсэн хоосон санаархал нь хятадын эдийн засгийн янз бүрийн салбарын хоорондын тэнцвэр алдагдаж эдийн засгийн хуулийн шаардлагыг үгүйсгэн, хятадын ажилчин анги, тариачдыг тонон дээрэмдэж, тэдгээрийн бүтээсэн нэмүү бүтээгдэхүүнээр барахгүй, зайлшгүй бүтээгдэхүүний зарим хэсгийг хүртэл шавхан дайчилж, улс орныг цэрэгжүүлэхэд бүх хөрөнгө хэрэгслийг зориулах болжээ.
995 Мао-Зэ-дуний эдийн засгийн онол марксизм ленинизмтэй нийцэх өчүүхэн ч зүйл байхгүйгээр барахгүй, харгис феодалын энгийн үзэл сурталчид, хөрөнгөтний эдийн засагчдын үзлийн эрээвэр хураавар зүйлийг давтсан жижиг хөрөнгөтний үл гүйцэлдэх харгис өмчирхөлөөс өөр зүйл огт биш ээ. Ийм ч учраас хөрөнгөтний болон оппортунизмын харгис үзэл суртлын хорт явуулгын эсрэг хийх тэмцлийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь маоизмын харгис үзэл суртлын эсрэг хийх тэмцэл мөн. Үзэл суртлын хүмүүжлийн асуудалд социализмд хөрш үзэл санаа, үндсэрхэх, дээрэнгүй үзэл, зөвлөлтийн эсрэг, коммунизмын эсрэг, үзэл санаанд өчүүхэн төдий ч буулт хийлгүй, энгийн бодлого шугамыг тууштай баримтлах явдал манай зорилт юм гэсэн МАХН-ын XVI их хурлын заалтыг удирдлага болгож хөдөлмөрчдийн марксист ленинист мэдлэгийн хэмжээ, тэдний улс төрийн сонор сэрэмжийг байнга дээшлүүлэхийг ямагт анхаарч, хөдөлмөрчдийн дунд зохих улс төр, үзэл суртал, хүмүүжлийн ажлын арга барилыг улам боловсронгуй болгож, үр нөлөөг нь дээшлүүлэх явдал намын байгууллага, коммунистуудын интернационалч ариун үүрэг мөн. С. Даш Үнэн сонин 1974 оны 5 дугаар сарын 25 № 125 (12484) 4-р нүүр БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны төлөөлөгчийн мэдэгдэл Хятад улсад хийсэн цөмийн шинэ туршилтын талаар БНМАУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч дараах мэдэгдэл хийв. Үүнд: <<Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийн ойролцоо хятадын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсгийн агаар мандалд Хятад улс энэ оны зургадугаар сарын 17-ны өдөр цөмийн туршилт хйисэн нь монголын бүх ард түмний сэтгэлийг гүнээ түгшүүлж байна. Олон улсын хурцадмал байдлыг намжаахад саад хийх, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг цаашид бэхжүүлэх үйл хэрэгт хор хохирол учруулахын тулд Хятадын удирдагчид бүхий л зүйлийг хийж байгааг Хятадын цөмийн саяны туршилт дахин гэрчилж байна. Олон улсын байдлыг хурцатгах эрмэлзэлдээ БНХАУ-ын эрх баригчид их гүрний дээрэнгүй үзэл бодлогоо удирдлага болгон агаар мандал, огторгуйн уудам болон усан дор цөмийн зэвсэг туршихыг хориглох тухай өргөн олноор хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээний зарчим, заалтыг илтээр хөсөрдүүлэхийн хамт хөрш зэргэлдээ орнууд төдийгүй өөрсдийн нь амин чухал ашиг сонирхлыг үл тоомсорлож байна. Хятад улс агаар мандалд цөмийн туршилт дахин хйисэн явдлыг монголын ард түмэн, Бүгд найрамдах, Монгол Ард Улсын засгийн газар хилэгнэн буруушаан, шийдвэртэй эсэргүүцэж, цаашид туршилт хийхээ эцэс болгохыг БНХАУ-ын засгийн газарт шаардаж байна. Улаанбаатар 1974 оны зургадугаар сарын 19 Үнэн сонин 1974 оны 6 дугаар сарын 20 № 147 (12506) 4-р нүүр Хятад цөмийн туршилт хийв
996 НЬЮ-ЙОРК. Зургадугаар сарын 18. (МОНЦАМЭ). Мэдээллийн агентлагууд уламжилсныг үзвэл, хятад агаар мандалд дахин цөмийн дэлбэлэлт хийжээ. Энэ дэлбэлэлтийг зургадугаар сарын 17-нд хятадын баруун нутагт хийсэн байна. АП агентлаг мэдээлснийг үзвэл, АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд Шлесинжер хэвлэлийн бага хурал дээр ярихдаа, хятадын цөмийн шинэ төхөөрөмжийн хүчин чадал нь мегатони байв гэж мэдэгджээ. Америкийн үнэлж байгаагаар дэлбэлэлтийн хүч харьцангуйгаар их биш ажээ. БЭЭЖИН. Зургадугаар сарын 18. (МОНЦАМЭ). Хятад зургадугаар сарын 17-нд тус орны баруун нутагт цөмийн туршиилт хийсэн тухай гадаадын хэвлэлийн мэдээг Синь-Хуа хороо өнөөдөр нотлов. Үнэн сонин 1974 оны 6 дугаар сарын 20 № 147 (12506) 4-р нүүр Баяр хүргэсэн нь Улаанбаатар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Юмжаагийн Цэдэнбал , БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Жамын Батмөнх Танаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын ИХ Хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалд тус тус орсон явдлыг тохиолдуулан та бүхэнд баяр хүргэе. БНХАУ-ын даргын үүрэг гүйцэтгэгч ДУН БИ-У БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд ЖОУ-ЭНЬ ЛАЙ. Бээжин.1974 оны зургадугаар сарын 28 Үнэн сонин 1974 оны 7 дугаар сарын 4 № 159 (12518) 1-р нүүр Ардын Хувьсгалын ойгоор баяр хүргэсэн нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх Танаа Монгол Ардын Хувьсгалын 53 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар болон хятадын ард түмний өмнөөс найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Бүгд найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд ЖОУ-Энь Лай Үнэн сонин 1974 оны 7 дугаар сарын 13 № 167 (12526) 2-р нүүр Талархал илэрхийлэв Нөхөр Ю. Цэдэнбалыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсонтой нь, нөхөр Ж. Батмөнхийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэсэн явдалд нөхөр Ю. Цэдэнбал, Ж. Батмөнх нар
997 БНХАУ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Дун Би-у, БНХАУ-ын төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-Лай нарт талархал илэрхийлж хариу цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1974 оны 7 дугаар сарын 23 № 159 (12518) 1-р нүүр Бээжингийнхний үнэн дүрийг харуулсан нь БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судлалын хэлтсээс эрхлэн “Хятад дахь хэрэг явдлын тухайд” гэсэн нэртэй хорь гаруй хэвлэлийн хуудас бүхий цаг үеэ олсон чухал ном хэвлэн гаргалаа. Уг номд манай улсын төвийн хэвлэлд 1963-1973 онд Хятадын талаар гаргасан зарим онцлог материал оржээ. Энэ ном, “МАХН-аас маоизмын талаар баримталж байгаа бодлого”, “Хяталын дотоод байдлын талаар”, “Хятадын удирдагчдын баримталж байгаа гадаад бодлого”, “БНМАУ-ын эсрэг хятадын удирдагчдын явуулга”, гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэл болжээ. Нэгдүгээр хэсэгт, МАХН-ын марксч-ленинч бодлогыг яруу тод тусгасан материал нийтэлжээ. Ард түмний эсрэг маогийнхний ажил явууллага гаарч гинзгийрэх тутам манай намын жинхэнэ интернациональч, ленинч чиг шугам улам бүр зарчимтай тодорхой болж байгааг номын энэ хэсэгт тодорхой харуулжээ. “ХКН-ын удирдагчдаас дэлхийн коммунист хөдөлгөөнд гаргаж байгаа зөрөлдөөн ба МАХН-ын бодлогын тухай” гэсэн гарчгийн доор 1963 оны арван хоёрдугаар сарын 22-т санал нэгтэй баталсан. МАХН-ын Төв Хорооны тавдугаар бүгд хурлын тогтоол номын энэ хэсэгт хэвлэгджээ. 1963 оны тавдугаар бүгд хурал олон улсын коммунист хөдөлгөөн дэх зөрөлдөөний тухай хэлэлцээд “Сүүлийн жилүүдэд ХКН-ын удирдагчид орчин үеийн гол чухал асуудлуудаар марксч-ленинч намуудтай зөрөлдөн дэгдээж, 1957 оны Тунхаглал, 1960 оны Мэдэгдэлд тодорхойлсон олон улсын коммунист хөдөлгөөний хамтран боловсруулсан жанжин шугамын эсрэг илт дайран довтолж байгааг гүнээ жигшин тэмдэглэж байна” гэж бат нот заасан билээ. Мөн коммунист, ажилчны намын олон улсын зөвлөгөөн дээр нөхөр Ю. Цэдэнбалын хэлсэн үг, МАХН-ын Төв Хорооноос ХКН-ын Төв Хороонд илгээсэн захидал, цахилгаан утас зэрэг баримт бичиг, ХКН-ын удирдагчдын алдааг олон талаас нь нарийн судалж, өргөн хүрээтэй гүнзгий дүгнэлт хийсэн “Зүүн оппортунизм бол коммунист хөдөлгөөний хамгийн гол аюул мөн” зэрэг довилог өгүүлэл, бусад олон материал нэглүгээр хэсэгт оржээ. БНМАУ-ын дархан хил хязгаар, тусгаар тогтнол,, монголын төлөөлөгчдийн дипломат онц эрхэд хөндлөнгөөс хуруу дүрэхийг хичээсэн бээжингийнхний өөдгүй өдөөн хатгалга элдэв оролдлого, тэр бүхэнд манай засгийн газар, зохио байгууллага, албаны хүмүүс, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн өгсөн хариу няцаалт зэргийг уншигчид “Хятад дахь хэрэг явдлын тухайд” номын хоёрдугаар хэсгээс үзэж болно. “БНМАУ-ын засгийн газрын мэдэгдэл” (1967.VIII. 11). “Японы Социалист Намын хэсэг гишүүнтэй Мао Зэдуний ярилцсан яриатай холбогдуулан “МОНЦАМЭ”-гээс гарагасан мэдэгдэл” (1964. IX. 9) Монголын Элчин сайдын Яамыг бүсэлж балмадаар авирласан “улаан хамгаалагчдын” ажиллагааг зогсоохыг шаардсан “БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны эсэргүүцэл, хатуу шаардалага”, хятадын балмад өдөөн хатгалгад хэлсэгдсэн
998 БНМАУ-ын иргэн Я. Даш –онолттой “Үнэн” сонины сурвалжлагчийн ярилцсан яриа зэрэг олон чухал баримт болон Д. Базарын “Манай орны үнэн байдал, Мао Зэдуний гүтгэлэг”, Ж. Лхамын “Их гүрний дээрэнгүй бодлогын бас нэг илрэл” зэрэг улс төрийн өгүүлэл нь хятадын удирдагчдаас БНМАУ, манай нам, ард түмний эсрэг явуулж байгаа их гүрний үндсэрхэх дээрэнгүй үзэл, түүний балмад ажил явууллагыг уншигчдын өмнө уудлан илрүүлэх болно. Тэр цаг үед, тухайлбал, 1967-1968 онд Мао Зэдуний гарын аясаар хөдөлж басйан “улаан хамгаалагчид” Бээжин дэх Монголын элчин сайдын Яамыг бүсэлж, чулуу бороохойгоор шидэлж байсан билээ. Түүнчлэн хятадын удирдагчдын мэсээр тоглох бодлого самуун дэгдээгчдийн чулуу нүүлгэсэн “наадмын” адил дампууран унах тавилантайг ч бид цөм сайн ойлгож байна. Эмхтгэгчид, номын гуравдугаар хэсгийг хятадын удирдагчдын гадаад бодлогод зориулжээ. Олон улсын коммунист, ажилчны намуудыг эрх зоргондоо оруулан захирахыг санаархах, зөвлөлтийн эсрэг үзлийг дэвэргэн, ЗХУ-ын хилээр шууд зэвсэглэн түрэмгийлэх, Ази, Африк, Латин Америкийн оронд дарамт үзүүлэх замаар тэднийг гадаад улс төрийнхөө бодлогын хүрээнд урхидан татах, империалист гүрнүүдтэй түншлэн сүлбээ тогтоож, социализмын нэр хүнд, социалист лагерийн сүр хүчийг сулруулахыг оролдох зэрэг бээжингийнхний улс төрийн гадаад бодлогын хорт ажиллагааг илчлэн шүүмжилсэн 30 орчим мэдээ материалаар энэ номын гуравдугаар хэсэн бүрджээ. Хятад дахь “Соёлын хувьсгалын” үеийн будлиант хэрэг явдлын тухай дэлгэрэнгүй мэдээ материал, маогийн үнлэсний бодлого, ХКН-ын IX, X их хурлын мөн чанарыг илчилсэн онол, улс төрийн өгүүлэл, тайлбарлагчийн зурвас зэрэг 40 гаруй чухал материал энэ номын дөрөвдүгээр хэсэгт оржээ. БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судлалын хэлтсээс эрхлэн хэвлүүлсэн “Хятад дахь хэрэг явдлын тухайд” хэмээх энэ ном маогийн бүлгийнхний харгис үзэл сурталтай байнгын эвлэрэшгүй тэмцэл хийж байгаа МАХН-ын бодлогыг тусгасан чухал бүтээл болжээ. Үнэн сонин 1974 оны 8 дугаар сарын 10 № 191 (12550) 5-р нүүр БНХАУ-ын Элчин сайдын Яаманд БНХАУ-ыг байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-д БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Люй Зы Бо өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1974 оны 9 дүгээр сарын 26 № 231 (12590) 4-р нүүр Кино үзүүлэв ЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, Монгол-хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн БНХАУ-ыг байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтнуудад өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1974 оны 9 дүгээр сарын 29 № 234 (12593) 4-р нүүр
999 Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лай Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмний өмнөөс найрамдалт хятадын ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Улаанбаатар хот. 1974 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1974 оны 10 дугаар сарын1, №235 (12594),1-р нүүр Цахилгаан утас илгээсэн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Л.Ринчин БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Зы Пэн Фэйд цахилгаан утас илгээж, хятадын ард түмэнд баяр хүргэв. Үнэн сонин 1974 оны 10 дугаар сарын1, №235 (12594),4-р нүүр Элчин сайд хүрэлцэн ирлээ БНХАУ-аас БНМАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Элчин сайдыг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч З.Цээсүрэн угтав. Үнэн сонин 10 дугаар сарын 18, № 250(12609), 4-р нүүр Хүлээн авч уулзлаа БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Л.Ринчин БНХАУ-аас тус улсад суух Он бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Лег итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав. Үнэн сонин 10 дугаар сарын 24, № 256(12614), 4-р нүүр Цэцэг өргөлөө БНХАУ-аас БНМАУ-д суух Он бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханд өчигдөр цэцэг өргөв. Цэцэш өргөхөд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч З.Цээсүрэн байв.