The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 500 - 999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:00:51

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 500 - 999)

800 орон сууц цахилгаан станц зэрэг үйлдвэр, соёл ахуй, орон сууцны барилгуудыг өөрийн ажилчны тусламжтайгаар бүтээн босгож байгаад бид сэтгэл дүүрэн баяртай байдаг. Манай орны үйлдвэр, барилга дээр ажиллаж байгаа хятадын мэргэжилтэй ажилчин инженер, техникчид өөрийн хүч мэдлэгээ шавхан дайчилж бидний сайн сайхны төлөө цуцалтгүй ажиллаж, биднийг орчин үеийн техник эзэмшихэд гүн их тусламж үзүүлж байгааг хэзээ ч мартахгүй. Би 1955 оноос эхлэн хятад нөхөдтэй барилгын үйлдвэр дээр хамтран ажиллаж их зүйл амьдрал дээр сурч байгаа бөгөөд нөхөрсөг тусч найз нөхдөөсөө сурсан зүйлээ үйлдвэртээ нэвтрүүлэхийн тулд хүч хайрлалгүй ажиллаж байна. Энэ бүхэн бол ёстой чин сэтгэлийн ах дүүгийн халуун барилдлагааны илрэл мөн. Бид хятад нөхдөөсөө улам их юм сурахын төлөө цаашид цуцалтгүй ажиллаж үүгээрээ Монгол-Хятадын ажилчин ангийн холбоог улам бэхжүүлж өөрийн оронд социализм байгуулах үйлсэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулна. Хятадын баатарлаг ажилчин ангид бидний сэтгэл зүрхний халуун баяр дэвшүүлж социалист байгуулалтдаа улам амжилт олохыг ерөөж байгааг уламжлахыг хүндэт зочин та бүхэнд хүсье./Алга нижигнэтэл ташив/ Даян дэлхийд энх тайван мандтугай!/Алга нижигнэтэл ташив/ Дараа нь хөдөө аж ахуйнхны өмнөөс Төв аймгийн Баянцогт сумын хөдөө аж ахуйн Монгол Хятадын найрамдал нэгдлийн дарга Г.Дашням үг хэлэв. Нөхөр Г.Дашнямын хэлсэн үг Хүндэт ерөнхнй сайд нөхөр Жоу Энь-лай! Хүндэт нөхөр Чэнь И! Эрт дээр үеэс айл хөрш оршин тогтнож байсан манай хоёр орны хөдөлмөрчдийн олон зуун жилийн турш мөрөөдөл болж байсан ах дүүгийн нөхөрлөл, БНХАУ байгуулагдсан тэр өдрөөс эхлэн жинхэнэ ёсоор биелж интернациаоналист гүн зузаан холбоо тогтоогдоод хамтран ажиллаж харилцан туслалцаж байгаа явдал манай орны бүх нийтийг зүй ёсоор бахдан баярлуулж байдаг. Ах дүүгийн бат найрамдлыг улам бэхжүүлэх ард түмний сайн сайхны төлөө манай оронд хүрэлцэн ирж айлчлан зочилж байгаа нөхөр Жоу Энь-лай, Чэнь И нар болоод бусад нөхдөд хоршооллон нэгдсэн бүх олноо төлөөлж чин сэтгэлийн баяр хүргэе! (Алга нижигнүүлэн ташив) Бид өөрийн нэгдлийг «Монгол-Хятадын найрамдал» гэж нэрлэсэн маань манай хоёр орны хоршоолон нэгдсэн тариачин, малчдын бат нөхөрлөлийн нэг илрэл нь гэж баясдаг. Манай нэгдэл, хятад ард улсаас олон тооны машин техник болон тэжээлийн ургамлын үр зэрэг үнэт бэлэг хүлээн авсан ба хятад ажилчнн нөхдөөс нэгдлийг тохижуулах хэрэгт туслалцаа үзүүлж байгаа явдалд хязгааргүй баярлаж байна. Энэ тусламж нь манай нэгдлийнхний хөдөлмөрийн эрч идэвхийг улам нэмэгдүүлж, бид энэ онд улсаас өгсөн төлөвлөгөөт үүргүүдээ өнгөрсөн оны эн үеийнхээс илүү амжилттай биелүүлж байна. Сум нэгдлийн хэмжээгээр малын төлийг 97,5%, бойжуулж улсад нийлүүлэх хөөвөр хялгас мал махны төлөвлөгөөг 100—103% биелүүлж хаврын тариалангийн ажлыг 13 хоногт багтааж 120 хувиар биелүүлснээ танд илтгэн танилцуулахыг манай гишүүд над даалгасныг уламжилъя. Манай нэгдлийнхэн социализм байгуулах үйл хэрэгтээ үсрэнгүй дэвшилт хийж яваа их хятадын ард түмэн, ардын коммун ба хятад хань нөхдийнхөө баялаг туршлагаас сурахыг өөрсдийн чухал үүрэг гэж үзнэ. Найрсагаар айлчлан зочилж хоёр орны гүн бат найрамдлыг улам бэхжүүлэх ба


801 улс түмний энх тайвны эрхэм үйлстээ өндөр амжилт олохыг эрхэм хүндэт нөхөр Жоу Эньлай, нөхөр Чэнь И болон бусад нөхдөд чин сэтгэлийн угаас ерөөе! /Алга нижигнэтэл ташив/ Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдал бэхжтүгэй! /Алга нижигнэтэл ташив/ Дараа нь Монголын сэхээтний өмнөөс Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга профессор Ш.Нацагдорж үг хэлэв. Нөхөр Ш.Нацагдоржийн хэлсэн үг Нөхөд өө! Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд манай хүндэт зочин нөхөр Жоу Энь-лай, нөхөр Чэнь И болон бусад нөхөд тус улсад найрсгаар зочлон ирсэн явдалд Монголын эрдэмтэн, сэхээтэн бид нийт ард түмнийхээ хамт туйлын их баяртай байна./Алга ташив/ Нөхөр Жоу Энь-лай бол Дундад Ард Улсын төрийн гарамгай зүтгэлтэн бөгөөд энх тайван, социализмын үйл хэргийн төлөө түүний зүтгэлийг бид сайн мэднэ. Нөхөр Жоу Энь-лай манай улсад ирсэн явдал бол монгол хятадын ард түмний мөнхийн найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд шинэ хувь нэмэр болно. Их Хятадын ард түмэн алдарт коммунист нам, дарга Мао Цзэ-дунгийн удирдлагын дор өөрийн сайхан эх орондоо социализмыг их үсрэнгүй дэвшилтээр байгуулж, агуу гайхамшигт амжилт олсоор байгаа нь түүний найз нөхөд монголын ард түмэн биднийг зүй ёсоор баярлуулан зоригжуулж байна. Хятадын эрдэмтэн сэхээтэн төрөлх ард түмэндээ үнэнчээр үйлчилж шинжлэх ухааны ололт мэдлэгийг социализм байгуулж байгаа олон зуун сая ард түмэндээ шавхан өгч байгаа сайхан үлгэр жишээ бол монголын сэхээтэн бидний эрхэмлэн дууриаж ажиллах үнэт жишээ юм. Монгол-Хятадын ард түмний соёлын харилцаа өргөжиж манай эрдэмтэд сэхээтний хамтын ажиллагаа өсөн хөгжиж байгаа бөгөөд цаашдаа ч улам өргөжих нь дамжиггүй. Хятадын Коммунист Нам, засгийн газар Монголын ард түмний социализмыг байгуулах ариун үйлст зүйл бүрийн туслам үзүүлж байна. Иймд монголын сэхээтэн эрдэмтдийн өмнөөс БНХАУын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайл нөхөр Жоу Энь-лай танд ба танаар дамжуулан Хятадын Коммунист Нам, засгийн газар, дарга нөхөр Мао Цзе-дун Хятадын агуу их ард түмэнд чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлж их Хятадын ард түмэн социализмын бүх фронт дээр шинэ шинэ гайхамшигт амжилт олохыг ерөөе! /Алга нижигнэтэл ташив/ Нөхөр Нацагдорж үгээ хэлж гүйцээд Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн баярын бичгийг нөхөр Жоу Энь-лайд гардуулан өгөв. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал үг хэлэхэд цугларагсад нижигнэтэл алга ташин баяр баясгалантай угтаж, гүн анхааралтай сонсов. Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Эрхэм нөхөр Жоу Энь-лай! Эрхэм нөхөр Чэнь И! Хүндэт нөхөд, анд найз нараа! Монгол Хятад хоёр орны эвдэршгүй найрамдал, нягт хамтын ажиллагааг цаашид уламж бэхжүүлэх хэрэгт чухал ач холбогдолтой, манай хоёр ард түмний харилцааны түүхэнд томоохон суурь эзлэх үйл явдал сүүлийн хэд хоногт болж байна. Ах дүү Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас айлчилж ирсэн эрхэм хүндэт зочидтойгоо монголын ард түмэн эх нутагтаа сэтгэл дүүрэн баяртай учран золгож байна. Нийслэл Улаанбаатар


802 хотын иргэд та бүхний өмнөөс МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын засгийн газрын өмнөөс БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд, манай эрхэм найз, хүндэт нөхөр Жоу Энь-лай, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд эрхэм нөхөр Чэнь И болон бусад хятад нөхдөд тэднээр уламжлан аугаа их хятадын ард түмэн, нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын Коммунист намын Төв Хороо, БНХАУ-ын засгийн газарт ах дүүгийн чин сэтгэлийн баяр хүргэе! (Алга ташив). Нөхөд өө! Хятадын ардын хувьсгал ялж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш Бүгд Найрамдах Монгол Ард Улсын найрамдалт аугаа их айл хөрш чин сэтгэлийн бас нэг анд нөхөртэй болж авсан юм. Аугаа их Хятадын ард түмэн коммунист намынхаа мэргэн удирдлагаар улс төр, эдийн засаг, соёлоо үндсээр нь өөрчлөн хөгжүүлэх үйлстээ ахар богино хугацааны дотор гайхамшигт амжилт олсон явдалд ‘монголын ард түмэн баярлан бахархаж байдаг юм. Эх орноо социалист ёсоор аж үйлдвэржүүлэх ажлыг Хятад уос амжилттай хийж, техник, соёлын хувьсгалыг гайхаж биширмээр хурдан явуулж байна. Хятад улсын эдийн засагт нийтээрээ өмчлөх хэлбэр бүрэн ялжээ. Аугаа их хятадын ард түмний хувьсгалт лут далайц, цаглашгүй эрчим чадал бол БНХАУ-д социализм байгуулахад олж байгаа гарамгай амжилтын шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Эдийн засгаа төлөвлөгөөтэй хөгжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг зогсолтгүй дээшлүүлэн, үйлдвэрлэлийг сайн механикжуулу, тэргүүний арга барилыг ухарлтгүй нэвтрүүлсээр байгаагийн ачаар Хятадын ард түмэн улс ардынхаа аж ахуйг хятадын түүхэнд урьд өмнө үзэгдээгүй хурдан өрнүүлэн хөгжүүлж байна. 1959 онд Хятад Ард Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн 1958 оныхоос 31 хувиар өсчээ. Зөвхөн ноднин жилийг аваад үзэхэд 13 сая гаруй тонн ган болд хайлуулж, 347 сая гаруй тонн нүүрс гаргаж, 41 миллиард киловатт цагийн цахилгаан энерги боловсруулж, 540 миллиард жин үр тариа хурааж авсан байна. Хятадын ард түмэн үйлдвэрийн гол гол бүтээгдэхүүнээрээ 1967 онд Английг гүйцэж түрүүлэх зорилт тавиад амжилттай ажиллаж байна. Социализм капитализмтай эдийн засгийн талаар уралдаж түрүүлэх тэмцэлд Хятадын их ард түмэн хэмжээлшгүй хувь нэмэр оруулж байна. Цаашид ч улам илүү хүч гарган их хувь нэмэр оруулах болно. Хятадын ард түмний аврага том ялалт бүр дэлхийн социалист системийн хүчийг зогсолтгүй бэхжүүлэхэд сүрхий их дөхөм үзүүлж байна. Монгол Ардын Хувьсгалт Намаар удирдуулсан монголын ард түмэн аугаа их Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон социалист бусад орны ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжинд тулгуурлаж, улс орондоо социализмын материал-техникийн үндсэн суурь тавих үйл хэрэгт нилээд амжилт олсоор байна. Одоо манай ард түмэн, ардын хувьсгалын 40 жилийн ойг нэр төртэй угтахын тул тус орныг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний зорилтуудыг бүрэн биелүүлж, өөрийн орны эдийн засаг соёлыг хөгжүүлэх хэрэгт олсон амжилтаа арвижуулах гэж урам зоригтой ажиллаж байна. Хүндэт Ерөнхий сайд Жоу Эньлай манай оронд анх удаа 1954 онд зочилсноос хойш манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа асар их хөгжлөө. Аугаа их хятадын ард түмэн тус улсад үзүүлж байгаа ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжаа улам элбэг дэлбэг болгож байгаа бөгөөд ингэснээрээ манай улсад социализм байгуулах явцыг түргэтгэхэд тус дөхөм болж байгааг бид гүн талархлын


803 үүднээс тэмдэглэж байна./алга ташив/ 1956, 1958 онд байгуулсан хэлэлцээр ёсоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас үзүүлсэн буцалтгүй тусламж болон удаан хугацааны зээллэгийн ач үрээр манай улсад шинэ шинэ үйлдвэр, улс ардын аж ахуйн чухал газрыг барьж байгуулсан бөгөөд байгуулсаар ч байна. БНХАУ-ын үзүүлсэн буцалтгүй тусламжаар Улаанбаатарт нэхмэлийн фабрик, шилний үйлдвэр, тоосгоны завод, төв цэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын ордон, ногооны комбинат Энх тайвны гүүр, Сүхбаатар хотод цаасны фабрик, нэг загварын байшин хийх завод байгуулснаас гадна одоо Хархорины усжуулах системийг барьж байгуулж байна. 1958 оны эцсээр Хятад Ард Улсаас манайд олгосон 100 сая рублийн удаан хугацааны зээллэгээр Туул, Орхон, Тамирын гол дээр төмөр бетон гүүр барьж, Улаанбаатар хотод ерөнхий хэмжээ нь 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилга, Толгойтын районд цахилгаан станц барьж байгаа бөгөөд цаашдаа бас манай нийслэл хотын хавьд шувуу үржүүлэх фабрик байгуулж, Төмрийн заводыг шинэчлэн төхөөрөмжлөх болно. Хятадын ажилтан, мэргэжилтнүүд манай аж ахуйн байгуулалтад биеэрээ оролцож, хөдөлмөрийн их гавьяа зүтгэл гаргаснаараа тус улсад социализм байгуулах хэрэгт их хувь нэмэр оруулж байна. Нөхөд өө! Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд бид бүгдийн эрхэмсэг зочин, хүндэт нөхөр Жоу Энь-лай манай оронд морилон ирж бидэнтэй хамт байгаа нь монгол, хятадын ард түмний ах дүүгийн найрамдлын жинхэнэ баяр болон хувирсан билээ. Энэ өдрүүдэд бид хэлэлцээ хийсэн бөгөөд уул хэлэлцээ хамгийн элэгсэг дотно байдалд боллоо. Манай хоёр ард түмний ах дүүгийн найрамдлыг цаашид ч улам бэхжүүлэн хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, харилцан үзүүлэх туслалцааг аль болохоор өргжүүлж, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн бүх орны хүчирхэг нэгдэл, цул нягтралыг улам батжуулах, нийт улс түмний энх тайван аюулгүй байдлыг хамгаалан хадгалахад байдаг чармайлтаа гаргахад бэлэн байгаагаа хэлэлцээний явцад бид илэрхийллээ. Бид уг хэлэлцээг амжилттай хийж дуусгаад БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын хамтарсан мэдэгдэл “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын найрамдал, харилцан туслалцах гэрээ”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газраас БНМАУ-ын засгийн газарт эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр бид гарын үсэг зурлаа. Мөн түүнчлэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т үсэг зурлаа. Улс ардын аж ахуйг 1961-1965 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд шинээр тусламж үзүүлэхийг манай засгийн газар БНХАУ-ын засгийн газраас хүссэн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар манай хүсэлтийг хүлээн авч улс ардын ажи ахуйн чухал чухал газрыг байгуулахад техник, эдийн засгийн тусламж үзүүлэхээр тогтлоо. Манай оронд эдийн засгийн тусламж үзүүлэх хэлэлцээрийн ёсоор ирэх таван жилд, жилдээ 30 сая метр даавуу гаргах хөвөн бөс барааны фабрик, жилдээ 500 мянган хавтгай дөрвөлжин метр шил хийх шилний үйлдвэр, саахарын хоёр завод, шилэн эдлэлийн үйлдвэр байгуулж, Улаанбаатарын баруун хэсэгт хятад улсын тусламжтай байгуулж байгаа


804 цахилгаан станцын хоёрдугаар ээлжийг барьж, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт 3 төмөр бетон гүүр тавьж, Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн усжуулах систем зэргийг барьж байгуулж өгөх болно. Мөн түүнчлэн БНХАУ, манайд хүнд үйлдвэр хөгжүүлэх хэрэгт ах дүүгийн тусламж үзүүлэх юм. Ширэм, ган хайлуулах, цувимал үйлдвэрлэх металлургийн завод байгуулж өгөхөөр хэлэлцээнд орсон юм. Хятад улс бол бага, дунд хэмжээний хүч чадал бүхий металлургийн үйлдвэр байгуулахдаа их туршлага дадлагатай улс байгаа юм. Энэ туршлага нь манай оронд яг таарах бөгөөд учир нь одоохондоо бол бага зэргийн металлургийн завод бидний хэрэгцээг бүрэн хангаж чадах юм. Барих гэж байгаа металлургийн заводын чадлыг барагцаалбахад жилдээ 100 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүч чадалтай байхаар урьдчилан бодсон юм. Дээр дурдсан үйлдвэрийн газруудын ажилчин, албан хаагчдын орон сууц, сургууль, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг зэрэг соёл-ахуйн шаардлагатай газруудыг мөн л БНХАУ-ын ах дүүгийн тусламжтай барьж байгуулах юм гэдгийг зориуд тэмдэглэх хэрэгтэй байна. Манай ард иргэдийн соёлын хэмжээ өсөхийн хамт орчин үеийн орон сууцанд суух хэрэгцээ улам нэмэгдэж байгааг хүн бүхэн мэдэж байна. Нийслэл Улаанбаатарт Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусламжтайгаар орон сууц барих ажил ихээхэн хэмжээгээр өрнөж байна. Орон сууцны барилга барихад туслана уу гэж манай хятад найз нөхдөөс бид хүссэн бөгөөд ирэх таван жилд сууцны талбайгаар 120 мянган хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй/нийт хэмжээгээр 220 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай/ орон сууцны барилга Улаанбаатар хотод барьж байгуулахад туслана гэж БНХАУ-ын засгийн газар зөвшөөрөн тохирлоо. Энэ нь манай нийслэл хотын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд асар их тусламж болно. /Алга ташив/ Дээр дурдсан үйлдвэр, барилгыг барихад зориулж БНХАУ-ын засгийн газраас манай засгийн газарт 200 сая рублийн удаан хугацааны хөнгөлөлттэй зээл олгосон юм. Тэрчлэн, Хятад ард улсаас үүний өмнө үзүүлсэн буцалтгүй тусламжийн үлдэгдэл 43 сая рублиэр байгуулах зүйлд, манай улсад техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын засгийн газар өнөөдөр бас хэлэлцээр байгуулав. Энэ хөрөнгөөр Сүхбаатар хот дахь цаасны фабрикийг өргөтгөх, Улаанбаатарт циркийн барилга барих, бас Улаанбаатар хот орчимд зам тавьж засах, гудамж талбайг засаж тохижуулах, ургамлын тос үйлдвэрлэх завод, модны зогодсон хавтангийн тасаг барьж байгуулах, Сүхбаатар хотод сууцны хэмжээгээрээ 4,5 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилга барьж өгөх юм. Нөхөд өө! Нөхөр Жоу Энь-лай болон хятадын бусад хүндэт зочид манай оронд найрсагаар зочлон, хоёр улсын засгийн газар чин сэтгэлийн хэлэлцээ хийж, БНМАУ ба БНХАУ-ын хоорондын найрамдал харилцан туслалцах тухай гэрээ байгуулсан, мөн пролетарийн интернационализмын аугаа их зарчим дээр тулгуурласан нэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан хийгээд манай оронд хятад ард улсаас үзүүлэх тусламж улам өсөн нэмэгдэж байга зэрэг эдгээр бүх явдал нь тус хоёр орны ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгт шинэ үе шат болж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас манай оронд үзүүлж бйагаа эдийн засгийн шинэ их тусламж нь манай орны улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх шинэ таван жилийн төлөвлөгөөний зорилтуудыг амжилттай биелүүлж, манай эдийн засгийг хөгжүүлж монголын ард түмний аж амьдралыг улам дээшлүүлэх үйл хэрэгт


805 тус дөхөм болох нь эргэлзээгүй. Хятадын ард түмний ах дүүгийн тусламж, түүний олж байгаа аврага их амжилт ялалт нь БНМАУ-д социализм бүрэн ялуулахын төлөө тэмцэлд манай ард түмнийг зоригжуулж байна. Манай нийслэлийн хайрт ард иргэд та нарын өмнөөс бүх монголыэ ард түмэн, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын засгийн газрын өмнөөс манай аугаа их хань нөхөр хятадын ард түмэн, нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй хятадын яруу алдарт коммунист нам, БНХАУ-ын засгийн газарт ах дүүгийн энэ сайхан тусламж үзүүлсэнд чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлье. /Алга ташив/ Нөхөд өө! Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй манай аугаа их социалист лагерийн дийлдэгдэшгүй хүч чадал өдөр ирэх дутам өсөн бэхжүүлсээр байна. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон социалист бусад орнууд нь жинхэнэ энх тайвны бодлого тууштай явуулж янз бүрийн нийгмийн байгуулалттай улсууд энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримталж байна. Гэвч социалист системийг үзэн ядаж араатны өшлөөр өшин занаж байдаг Америкийн империалистууд тэргүүтэй өрнөт гүрнүүдийн харгис хүчин социалист улсуудыг устгах, дэлхий дээр өөрийн ноёрхлыг байлдан тогтоох зорилгоор олон улсын хоорондын хүнд байдлыг улам хурцатгах, хүйтэн дайныг үргэлжлүүлэх, зэвсэглэлээр улайран хөөцөлдөх бодлого явуулж байна. Америкийн империалистууд түрэмгий бодлого баримталж, өдөөн хатгах явууллага үйлдсэний харгаагаар дөрвөн гүрний тэргүүн нарын зөвлөлгөөн тасалдсан юм. Империалист хүчнүүд өдөөн хатгах явууллагаараа улс түмний аюулгүй байдал, энх тайванд ноцтой занал учруулж байгаа одоо үед бүх нийтийн энх тайвныг сахин бэхжүүлэхийн төлөө, империалистуудын түрэмгий өнгөлзлөгийн эсрэг тэмцэлд энх тайвныг эрхэмлэгч бүх хүчний эв нэгдлийг цаашид бүхий л аргаар зузаатгаан бэхжүүлэх нь чухал байна. Коммунист хөдөлмөрийн гавшгайчууд ба бригад болохын төлөө уралдааны тэргүүний сайчуудын бүх холбоотын зөвлөлгөөн дээр хэлсэн үгэндээ олон улсын хоорондын байдлын тухай ЗХУ-ын засгийн газрын тэргүүн нөхөр Н.С.Хрущевын хийсэн чухал дүгнэлтийг бид сайшаан баяр хүргэж байна./Алга ташив/ Империалистууд өдөөн хатгалга үйлдэж байгаа ийм үед ард түмний сонор сэрэмжийг цаг ямагт дээшлүүлж, дайн өдөөгчдийн хар буруу санааг уудлан илрүүлж, энх тайван, ардчиллын төлөө тэмцэж байгаа бүх хүчнийг цаашид нягтруулан манай социалист хүчирхэг лагерийн бүх улс түмний нэгдэл, нягтралыг цуцалтгүй зузаатган бэхжүүлэх нь чухал гэдгийг өнөөдөр бидний гарын үсэг зурсан БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай манай оронд найрсгаар зочлон ирсэн явдал, манай хоёр засгийн газрын хооронд хийсэн элэгсэг дотно хэлэлцээ, хэд хэдэн баримт бичигт хамтран үсэг зурсан зэрэг нь монгол, хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, нягт хамтын ажиллагааг улам зузаатгаж, социалист орнуудын хамтын нөхөрлөлийг бэхжүүлж, Ази болон даян дэлхийн энх тайвныг сахин бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгаа юм. Энх тайван социалист байгуулалт ба улс түмний аюулгүй байдал, энх тайвны төлөө тэмцэлдээ улам шинэ шинэ ялалт хийж амжилт олохыг ах дүү хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. /Алга ташив/


806 Социализмын амжилттай байгуулж байгаа аугаа их хятадын өнөр ард түмэн мандтугай! /Алга ташив/ Аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай! /Алга ташив/ Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал мандтугай! /Алга ташив/ Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй хүчирхэг социалист лагерийн ард түмний нэгдэл, нягтрал мандтугай! /Алга ташив/ Даян дэлхийн энх тайван мандтугай! /Алга удтал нижигнэтэл ташив/ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай үг хэлнэ гэхэд уудам талбайд цугласан үй олон алга нижигнүүлэн удтал ташиж элэгсэг дотно угтан авлаа. Нөхөр Жоу Энь-лайн хэлсэн үг Хайрт нөхөр дарга Цэдэнбал аа! Хайрт нөхөр хотын дарга Бат аа! Хайрт нөхөд өө. Иайз нар аа! Өнөөдөр бид, Улаанаатарын ард түмний хамт ийнхүү өргөн их цуглаанд оролцох завшаан олсондоо маш их баяртай байна. Энэ бол Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд чин үнэнч найрамдалтай байгааг илэрхийлсэн цуглаан бөгөөд Хятад, Монгол хоёр улсын ард түмний аугаа их найрамдлыг харуулсан цуглаан мөн. Хятадын ард түмний нэрийн өмнөөс ах дүү Монголын ард түмэнд чин талархал илэрхийлье.(Алга нижигнүүлэн ташив) Манай Хятад Монгол хоёр улсын аррд түмэн бол уламжлалт гүн зузаан найрамдалтай билээ. Бид өнгөрсөн хувьсгалын тэмцлийи дундуур хэзээ ямагт харилцан дэмжилцэж ирсэн бөгөөд 1945 онд маршал Чойбалсан хүчит цэрэг удирдаж, Зөвлөлтийн баатарлаг армийн тусламжтайгаар Хятадын ардын цэрэгтэй хүчээ нэгтгэж Японы империалистуудыг бут ниргэсэн юм. БНХАУ байгуулагдсанаас хойш манай хоёр улсын найрамдалт харилцаа нь шинэ үндсэн дээр улам их хөгжиж ирлээ. Бид Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист их гэр бүлд нягтран нэгдэж, элэгсэг дотноор хамтран ажиллаж, харилцан туслалцаж, тус хоёр орны социализмын үйлсийг тасралтгүй хөгжүүлж байна. Бид олон улсын үйл хэрэгт империалист түрэмгийллийн эсрэг, дэлхий дахины энх тайвны төлөөний тэмцэлд нягт холбоо барьж байна. Манай найрамдал бол Марксизм-ленинизм болон пролетарийн интернационализмын үндсэн дээр цогцлон байгуулагдсан эвдрэшгүй бат найрамдал юм. Өнөөдөр Хятад, Монгол хоёр улсын хоорнд байгуулсан Найрамдал харилцан туслалцах Гэрээ нь манай хоёр улсын ах дүү шиг ойр дотнын харилцааг цаашид бэхжүүлэх бөгөөд манай хоёр улсын социализмын үйлсийн хөгжилтөд нөлөө үзүүлэх болно. Энэхүү гэрээ байгуулагдсан нь Ази ба дэлхийн энх тайвныг сахин хамгаалах явдалд эрхэм их ач холбогдолтой болно гэж бид бат итгэж байна. (Алга ташив). Хятад, Монголын найрамдал өдөр ирэх дутам хөгжиж байгаа явдлыг баяртай тэмдэглэхийн хамт, Монголын ард түмний эх орныхоо байгуулалтын үйл хэрэгт олж байгаа асар их амжилтад бид нэгэм адил баяр баясгалантай сэтгэлээр баяр хугэж байна. Монголын ард түминй ажилч яичээнгүй хөдөлмөрлөсний үр дүнд олсон баялаг үр бүтээлийг бид энэ удаагийн зочлолтын явцад баяр бахдалтай олж харлаа. Танай өргөн уудам нутаг дэвсгэр дээр шинэхэн байгуулагдсан аж үйлдвэр, хөдөа аж ахуй тасралтгүй өсөж өргөжсөөр байгаа бөгөөд тархай бутархай хувийн


807 өмчтөний мал аж ахуй нэгэнт түргэн хоршооллон дууссан байна. Социалист байгуулалтын хөгжилт, социалист өөрчлөлтийн ялалтын дагуу БНМАУ-ын нүүр царай асар их өөрчлөгдсөн байна. Та нар дан ганц мал аж ахуй орныг хөдөө аж ахуй-аж үйлдвэр зэрэгцэн хөгжиж байгаа орон болгож хувиргажээ. Одоо монголын ард түмэн МАХН- аас дэвшүүлсэн өөрийн дотоодын хүчээр өөрийн орныг улам хөгжүүлэхийг гол болгосон, социалист байгуулалтыг түргэттэх тэмцэлд эоригжиж бүтээн байгуулалтын шинэ өрнөлтийг оргилуулж, 3 жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж байна. Монголын ард түмэн, МАХН, Монголын засгийн газар болон нөхөр Цэдэнбалын удирдлагын дор агуу их Зөвлөлт Холбоот Улс, бусад ах дүү орнуудын дэмжлэг тусламжтайгаар өөрийн ажилсаг хөдөлмөрч гараар улам их амжилт олж бүрэн чадна гэдэгт бид хатуу итгэж байна. (Алга ташив). Сүүлийн жилүүдэд Хятадын ард түмэн, ХКН ба нөхөр Мао Цзэ-дунгийн удирдлагын дор жанжин шугам, их үсрэнгүй хөгжилт ардын коммун гэдэг 3 улаан тугийг өндөр мандуулж, зүйрлэшгүй урам зоригоор, амь биеэ хайрлалгүйгээр хөдөлмөрлөж өөрийн эх оронд бүтээн байгуулж байна. Манай Улс II таван жилийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүдийг хугацаанаас нь 3 жилийн өмнө 1959 онд нэгэнт биелүүлэв. Бид 3 хүрэхгүй жилийн хугацаанд аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүний хэмжээний талаар Английг гүйцэх ба түрүүлэх зориг төгс байгаа юм. Хурдан явцтайгаар өөрийн орныг өндөр хөгжилтэй орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон шинжлэх ухаан, соёл бүхий социалист гүрэн болгон байгуулах итгэл бидэнд дүүрэн байна. Хятад, Монгол хоёр улсын социалист байгуулалтын үйлсэд Зөвлөлт Холбоот Улс, бусад ах дүү орнуудаас тусламж үзүүлсээр байна. Бидний амжилт нь социалист орнуудын ах дүү ёсоор харилцан туслалцах, хамтран ажиллах явдалтай салшгүй холбоотой юм. Социалист лагерийн нэгдэл нягтрал ба түүний хүчний өсөлт бол социализм коммунизмын аугаа их хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэн биелүүлэхийн найдвартай баталгаа мөн бөгөөд даян дэлхийн өнө уртын энх тайван, хүн төрөлхтний дэвшилт үйл хэргийн гол тулгуур мөн гэж Хятадын ард түмэн ямагт үздэг. ЗХУ-аар манлайлуулсан социалист лагерийн нэгдлийг тасралтгүй бататган бэхжүүлэхийг өөрийн интернационалист ариун үүрэг гэж Хятадын ард түмэн, хэзээ ямагт үздэг. Манай ах дүү орнуудын нэгдлийг салган бусниулах гэсэн империалистууд, орчин үеийн ревизионистууд болон орон бүхний харгис этгээдүүдийн явуулага бол хэзээ ч бүтэшгүй хий хоосон горьдлого мөн. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерь одоо үед нэгэнт зүйрлэшгүй хүчирхэг болжээ. Империалистуудын түрэмгийлэх ба дайныг эсэргүүцэн, социалист бүх орны явуулж байгаа, даян дэлхийн өнө уртын энх тайвныг сахин хамгаалах бодлого нь хүмүусийн сэтгэлийн гүнд улам бат шингэсэн байна. Америкийн империалистууд бол дэлхийн энх тайвны хамгийн аюултай дайсан мөн гэдгийг дэлхийн бүх ард түмэн улам тодорхой сайн ойлгож мэдрэх болжээ. Тун саяхан Америкийн Нэгдсэн Улсын Эйзенхауэрын засгийн газар хонины арьс нөмөрсөн чоно шиг энх тайвны багаар дэлхийн ард түмнийг мэхлэн улс орнуудын ард түмний энх тайван, тусгаар тогтнол, ардчиллын төлөөний тэмцлийн урам зоригийг бусниулахыг оролдож байсан боловч үнэг сүүлээ нууж


808 чадахгүйн адил Америкийн империалистуудын түрэмгий мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Америкийн империалистууд энх тайвны хуурамч баг өмсөж байсан үед ч гэсэн ээвсэглэлийн хойноос хөөцөлдөх ба дайнд бэлтгэх галзуу ажиллагаагаа ер зогсоогоогүй юм. Ойрын үед Америкийн засгийн газар нь Зөвлөлт Холбоот Улсын агаарын хилийг зөрчсөн, түүний тагнуулын онгоц ЗХУ-д сөнөөгдсөний дараа Зөвлөлт Холбоот Улсын засгийн газраас Америкийн Нэгдсэн Улсын энэ түрэмгийллийн эсрэг тавьсан эсэргүүцэл, зүй ёсны шаардлагыг ичгүүр сонжуургүйгээр татгалзсанаар даян дэлхийн анхаарлын төвд байсан 4 гүрний засгийн газрын тэргүүн нарын зөвлөлгөөнийг тасалсан байна. Үүний дараагаар Японы Кисийн засгийн газар ч Америкийн империалистуудын заавраар Япон-Америкийн цэргийн эвслийн гэрээг Японы конгрессоор хууль бусаар албадан батлуулав. Сүүлийн жил гаруй хугацаанд Америкийн агаарын ба далайн цэрэг Хятадын агаар, далайн хилийг тасралтгүй зөрчиж ирсэн бөгөөд ийнхүү түрэмгий явууллага одоо зуун удаад хүрсэн байна. Дэлхийн энх тайвныг эвдэж байгаа эдгээр түрэмгий гэмт ажиллагаа нь дэлхийн ард түмний өмнө түрэмгийлэх дайнд идэвхтэй бэлтгэж байгаа Америкийн империалистуудын жигшүүртэй нүүр царайг дахин бүрэн илчлэв. Эдгээр явдлаас дэлхийн бүх ард түмэн Америкийн империалистуудын мөн чанарыг улам сайн ойлгохын зэрэгцээгээр империалистуудын гар хөл бологчдын хуурамч нүүр хоншоорыг улам гүн сайн таньж мэдлээ. Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэн Зөвлөлт засгийн газраас сүүлийн үед Америкийн империалистуудын өдсөн өдөөн хатгалгын гэмт хэргийн эсрэг авсан зүй ёсны зөв арга хэмжээг тууштай дэмжиж байна. ЗХУ-аар манлайлуулсан социалист лагерь бол терсөн ах дүүгийн барилдлагаатай бүхэл бүтэн нэг гэр бүл гэж хятадын ард түмэн хэзээд үздэг байна. Америкийн империалистуудаас аль нэгэн гоииалист оронд халдан түрэмгийлэхэд хүрэх юм бол Хятадын 650 сая ард түмэнд халдан түрэмгийлсэн явдал болох бөгөөд бүх социалист лагерьт халдан түрэмгийлсэн явдал мөн болно. Ийм түрэмгийлэл нь хүчирхэг их сопиалист лагерийн ган төмөр нудраганд давхар давхар цохигдох нь дамжиггүй. (Алга ташив). Нөхөд өө! Найз нар аа! Империализм сарнин бутрах тийш ойртож, дэлхийн ард түмний хүчин чадал тасралтгүй хөгжиж байгаа ийм аугаа их шинэ үед бид амьдарч байна. Знэ үеийн гол онцлог бол социализмын хүчин чадал империализмын хүчин чадлаас давсан, дэвшилт хүчин нь харгис хүчнээс давсан бөгөөд энх тайвны хүчин чадал дайны хүчин чадлаас дввсанд оршино. Империалистууд балмад хэрцгий ажиллагаагаа дур зоргоор явуулдаг цаг нэгэнт өнгөрлөө. Урагшилж байгаа түүхийн хүрдийг тэд хэрхэвч зогсоон саатуулж чадахгүй. Дэлхийн ард түмэн өндийн босцгоож өөрийн хувь заяаг шийдвэрлэхийг тэд хориглож чадахгүй. Ази, Африк болон Латин-Америкийн ард түмний, империализм, колоничиллын ёсыг эсэргүүцэх салхи шуурга өдрөөс өдөрт ширүүсч даян дэлхийн ард түмний энх тайвны төлөө тэмцэл нь улам хүчтэй өрнөж байна. Өмнөд Солонгос, Турк, Японы ард түмний шудрага тэмцэл үргэлжилж байгаа ба дэлхийн дарлагдаж байгаа бүх ард түмний, Америкийн империалистууд болон тэдний гар хөл бологчдыг эсэргүүцсэн тэмцэл өрнөн хөгжиж байна. Империалистуудын амь нас нь тийм урт удаан тогтож чадахгүй болжээ. Бүх улс орны улс түмэн цаашид улам нэгдэн нягтарч империалистуудыг эсэргүүцэх нэгдсэн фронт, ялангуяа Америкийн империалистуудыг


809 эсэргүүцзх нэгдсэн фронт байгуулан тууштай тэмцвэл империалистуудын түрэмгий бодлого ба дайны бодлогыг заавал бут ниргэж чадна. Манай хоёр орны ард түмэн, зай завсаргүй нягт нэгдэж, империалистуудын түрэмгийллийн эсрэг, даян дэлхийн өнө урт бат энх тайвны төлөө цуцалтгүй, тууштай чармайцгаая! (Алга ташив). Эцсийн ялалт нь энх тайвныг эрхэмлэгч дэлхийн ард түмний талд байна. (Алга нижигнэтэл ташив). Цуглаанд оролцогчид, үг хэлсэн хүн бүрийн үгийг сэтгэл хөдлөн сонсч, үе үе нижигнэтэл алга ташиж байв. Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа цуглааныг хаасныг мэдэгдэв. Тус цуглааныхан, Монгол-Хятадын найрамдлыг ерөөж хүчит уриа цууриатуулж, алга нижигнүүлэн, ташиж байв. Монгол Хятадын ард түмний найрамдалд зориулан өчигдөр манай эх орны нийслэл Улаанбаатар хотноо хийсэн энэхүү асар их цуглаанд нийслэл Улаанбаатар хотын 80 мянга орчим хөдөлмөрчид оролцов. Тус цуглаан, монгол-хятадын ард түмний ах дүүгийн эв тэршгүй бат найрамдлын яруу сай хан илрэл, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан хүчирхэг социалист лагерийн улс түмний ялагдашгүй нэгдэл нягтрал, ннтернационалист үзэл санааны биелэлийн хурц тод баталгаа болов. 1960 оны 6 дугаар сарын 1. №130/7572/ 1-3-4-р нүүрт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь-лай биеийн тамирчдын тоглолт үзэв БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Дэдэнбалын урилгаар манай оронд найрсгаар зочилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай өчигдөр биеийн тамир спортын төв ордонд биеийн тамирчдын тоглолт үзэв. Нөхөр Жоу Энь-лайг биеийн тамирчдын тоглолт үзэхэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны сайд маршал Чэнь И болон бусад бараа бологчид хамт байв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, мөн орлогч дарга Б.Лхамсүрэн нарын зэрэг албаны хүмүүс хүндэт зочдын хамт биеийн тамирчдын тоглолт үзэв. Монголын Биеийн Тамир Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Д.Ядамсурэн нарын зэрэг Биеийн Тамир Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн удирдах нөхөд хүндэт зочдыг хаалган дээр угтаж мэндлэв. БНМ АУ, БНХАУын төрийн далбаа, нийгэмлэгүүдийн туг, Монгол, Хятадын ард түмний найрамдлыг ерөөсөн лозунгаар чимсэн спортын төв ордны том танхимд хүндэт зочин Жоу Энь-лай, Чэнь И, бусад бараа бологчид, нам засгийн удирдагчдыг орж ирэхэд танхим дүүрэн суусан үзэгч олон алга ташиж халуун дотноор угтав. Өсвөрийн тамирчин хүүхдүүд хүндэт зочид нам засгийн удирдагчдад цэцэг барьж дурсгалын тэмдэг зүүж өгсний дараа хүндэт зочдод зориулсан биеийн тамирчдын тоглолт эхлэв. Эхлээд сургуулиудын гимнастикийн тэмцээнд шалгарсан 3, 14 дүгээр сургуулийн эрэгтэй, эмэгтэй тамирчин сурагчид уран хөдөлгөөнт гимнастик хийв. Хөгжмийн яруухан эгшгээр хөх, шар, ногоон өнгийн хөнгөн хувцас өмссөн


810 хүүхдүүдийн уран хөдөлж уян хатан гимнастик хийх нь эрүүл чйцрэг цовоо сэргэлэн өсч торниход биеийн тамир ямаршуу чухал ач тустайг тодхон харуулж байлаа. Мөн БНМАУын спортын мастер Базарваань, Сэрээтэр, БНМАУ-ын нэгдүгээр зэргийн тамнрчин Гүндэгмаа, Туяа нарын тоглож үзүүлсэн чөлөөт хөдөлгөөний гимнастикийг зочид ихэд бахдан алга ташиж баяр хүргэж байв. Дараа нь манай үндсэний спортын нэг төрөл болсон идэр ба хүчит бөхчүүдийн барилдааныг зочид маш их сонирхон үзэв. Энэ өдөр далай даян аврага Дамдин, улсын заан Бээжин, Чойжилсүрэн нарын хүчит 8 бөх, 1959 оны идэрчүүдийн барилдаанд түрүүлсэн харцага Сүрэнжав нарын идэр 8 бөх барилдаж аврага Дамдин, ялангуяа харцага Сүрэнжав нарын уран чадварлаг, авхаалж самбаатай барилдсаныг зочид их сонирхов. Тоглолтын төгсгөлд биеийн тамирчдын нэгдсэн гимнастик хийж, «Биеийн тамир ийм сайхан!» гэж бүх тамирчид нэгэн зэрэг танхим дүүрэн цууриатуулав. Ингээд залуу тамирчин Гүндэгмаа, Сүрэнжав нар монголын бөхийн барилдаан ба тэшүүрийн спортыг харуулсан зааны ясан сийлбэрийг нөхөр Жоу Энь-лай, Чэнь И нарт бэлэглэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, радио хүлээн авагч бусад бэлгийн зүйлийг Монголын Биеийн Тамир, Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга нөхөр Д.Ядамсүрэнд гардуулан барихад танхимд байсан хүмүүс алга нижигнүүлэн ташиж баяр хүргэлээ. 1960 оны 6 дугаар сарын 1. №130/7572/ 4-р нүүрт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай дайллага хийв БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар манай оронд найрсаг зочлолт хийж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай энэ 5 дугаар сарын 31-нд дайллага хийв. Дайллага дээр Монголын талаас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр парийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал болон нөхөр Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Жагварал, БНМ АУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүд, БНМАУ-ын яамдын сайдууд, тусгай газрын дарга нар, нийслэлийн нам, улсын байгууллагын хариуцлагатнууд, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны хариуцлагатнууд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав байв. Дайллага дээр БНХАУ-ын талаас: БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Гадаад явдлын Яамны сайд Чэнь И болон бусад нөхөд байв. Чин сэтгэлийн элэгсэг дотно бай далд болсон энэ дайллага дээр нөхөр Жоу Энь-лай, Чэнь И, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нар харилцан баяр хүргэж, Монгол Хятадын ард түмний эвдэршгүй бат бэх найрамдал болон Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн их гэр бүлийн нэгдэл нягтрал даян дэлхийн энх тайвны төлөө ерөөж хундага өргөв. 1960 оны 6 дугаар сарын 1. №130/7572/ 4-р нүүрт


811 ХҮНДЭТ ЗОЧИД ХҮҮХДИЙН ДУНД Олон улсын хүүхдийн баярын өмнөх өдөр 5 дугаар сарын 31-нд нийслэлийн хүүхэд багачуудын амьдралд, уламжлалт баяраас нь өмнө бас нэг баярт явдал боллоо. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбалын урилгаар манай оронд найрсаг зочилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны сайд маршал Чэнь И, тэдний бараа бологчид 5 дугаар сарый 31-ний үдээс өмнө В. И. Лениний нэрэмжит монголын пионерын ордонд морилон очив. Хүндэт зочдын хамт МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны 2 дугаар нарийн бичгийн’дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр орлотч дарга Д.Моломжамц, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн БНМАУ-ын Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчнн сайд Д.Шарав нар пионерын ордонд очив. Хүндэт зочдыг машинаас буухад пионерууд, Монгол-Хятадын далбаа, амьд цэцгийн баглаагаар даллан, уриа цууриатуулж баяр хөгжилтэй уттлаа. Нөхөр Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал, Чэнь И нар монгол хятад гурван пионер амьд цэцгийн баглаа барихад пионерууд ннжигнэтэл алга ташиж, уриа цүуриатуулж байлаа. Хүндэт зочдыг пионерын ордны гол хаалгаар орж, 2 дугаар давхрын шат өөд өгсөхөд шатны хоёр талаар зогссон, монгол, хятад пионерууд баяр хүргэж уриа цууриатуулан алга ташиж байлаа. Зочид хамгийн эхлээд монголын пионерын ордны наадмын өрөөнд орлоо. Нөхөр Жоу Энь-лай тэргүүтэй хүндэт зочдод хандаж нийслэлийн 13 дугаар сургуулийн пионер Нараццэцэг рапорт өгч, нийслэлийн 2 дугаар сургуулийн пионер Зи ен монгол- хятад хэлээр баяр хургэж үг хэлэв. Пионерууд зочдод монголын пионерын онцлогууд зүуж өглөө. Дараа нь зочид, пионерын ба заах аргын кабинетад ороход пионерын ордны орлогч захирал, Авирмид, кабинетад бий пионерын ордны макетыг товч таннлцуулав. Тэгээд зочдыг пионерын ордны дугуйлангуудын ажиллагаатай танилцна уу гэж нөхөр Авирмид урилаа. Зочид, монголын пионерын ордны интернационалын танхимаас эхлэн үлгэр, шатар, хатгамал, гар зураг, бүжиг, гэрэл зураг, токарь, слесарь, тоглоом, холбоо, уран гарын танхимуудыг сонирхон үзлээ. Нөхөр Жоу Энь-лайг үлгэрийн танхимд ороход тэнд 73 насгай, цагаан буурал сахалтай өвгөн Сэрээтэр хүүхдүүдэд үлгэр хэлж суулаа. Нөхөр Жоу Энь-лай өвгөн Сэрээтэртэй хамгийн түрүүн золгоод, танхимд буй үлгэрийн холбогдолтой зургуудыг сонирхов. Жоу Энь-лай түүнийг бараа бологчид шатрын танхимд ороход эрэттэй эмэгтэй олон хүүхэд шатар тоглож байлаа. Та нарын дунд шатарт хамгийн сайн нь хэн бэ гэхэд хүүхдүүд -Ичинхорлоо! Гэж нэг эмэгтэй пионерыг заав. Жоу Энь-лай, Ичинхорлоогийн дэргэд ирж, тэр охинтой шатрын хэдэн нүүдэл нүүгээд: - Чи, шатар сайн сурч байгаа юм байна гэж хэлээд, тэр охинд энгэрийн тэмдэг зүүж өгөв. Зочдыг гэрэл зургийн танхимд ороход өсвөрийн гэрэл зурагчид бэлэн зэлэн аппараттай угтаж авав. Зочид, монголын пионерын ордны гэрэл зургийн


812 танхимынхны бүтээл гэрэл зургийн альбомыг сонирхов: Тэр үеэр нөхөр Чэнь И, зургийн аппарат зүүсэн нэг эмэгтэй пионерт хандан: -Алив хүү минь бидний зургийг аваатхаач! Гэж нөхөр Жоу Энь-лай, Цэдэнбал нартай хамт зогсов. Тэрхэн зуур, пионер охин зураг авч дуусахад: -Их баярлалаа гэж нөхөр Чэнь И хэлэв. Тоглоомын танхимд зочид ороход тэнд хүүхдүүд шагай атгаж байлаа. Түүнийг зочид их л сонирхон үзсэний дараа нөхөр Жбу Энь-лай хүүхдүүдтэй хамт сууж, хоёр удаа шагай атгаж үзэв. Холбооны танхимд хүүхдүүд, морз үсгийн аппарат дээр ажиллаж байлаа. Зочдыг ороход нийслэлийн 5 дугаар сургуулийи пионер Чулуундэцэг морз цохив, Бусад хүүхэд түүннйг тэмдэглэж эхлэв. -За, юу гэж байна гэж зочдын дундаас нэг хүн асуухад, хойт талын ширээнээс нийслэлийн 3 дугаар сургуулийн пионер Тамаар, -Монгол-Хятадын найрамдал мандтугай! Гэж байна гэхэд нөхөр Жоу Энь-лай, - Хао! (сайн байна) гэв. Зочид баганат танхимд байгуулсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, номын үзэсгэлэн үзлээ. Дараа нь зочид үзэгчдийн танхимд орж, пионер сурагчдын шилдэг номероор бүрдсэн 15 минутын концерт сонирхои. Концерт төгсмөгц тоглосон хүүхдүүд тайзан дээр гарч ирэн, хүндэт зочдын зүг баяр талархлаа илэрхийлэхэд үзэгчдийн таихимд байсан бүх пионер суудлаасаа босч, эрхэм зочиддоо алга ташин баяр хүргэлээ. Нөхөр Жоу Эиь-лай, Ю. Цэдэнбал, Чэнь И нар тайзан дээр гарахад, хүүхдүүд халуун дотноор аяга нижигнүүлэн ташиж байв., Пионер Зиен нөхөр Жоу Энь-лайд хандаж хятад хэлээр, Манай хүндэт зочин, БИХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай Та болон таны бараа бологч хүндэт зочид манай пионерын ордныг үзэж, бидний дунд хамт сууж манай, пионеруудын тоглолтыг үзсэнд гүнээ баярлаж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсч, бидний мэндчилгээг их хятадын багачуудад хүргэхийг хүсье гээд, пионеруудын бүтээлээр бүрдсэн урлалын зүйлийг нөхөр Жоу-Энь-лайд бэлэг болгон барив. Нөхөр Жоу Энь-лай, хүүхдүүдэд хандаж баяр талархал илэрхийлээд, хичээл сурлагадаа сайн сурч эрүүл чийрэг, боловсон зөв хүмүүжин, эх орныхоо ирээдүйг бүтээгч иргэд болохыг ерөөгөөд, монголын пионерын ордонд дурсгалын зүйл бэлэглэв. Танхимд пионерууд хүндэт зочиддоо баяр хүргэн хөгжөөн шуугиан дэгдэж байх үеэр нөхөр Жоу Энь-лай: -Маргаата хүүхэд багачуул та нарын баяр болно. Сайхан цэнгэж баярлаарай! Баяртай! Гэж хэлэв. 1960 оны 6 дугаар сарын 1. №130/7572/ 4-р нүүрт МОНГОЛ-ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ АХ ДҮҮГИЙН ЭВДЭРШГҮЙ НАЙРАМДАЛ МАНДТУГАЙ


813 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай бараа бологчдынхоо хамт энэ 5 дугаар сарын 31-нд Улсын төв музей үзэв. Нөхөр Жоу Энь-лайг музей үзэхэд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав нар хамт явав. Нөхөр Жоу Энь-лай Монгол орньг газар зүй, хөрс ургамлын тухай үзмэрийг ихэд сонирхож ямар ургамал ургадаг, говийн хөрсний ус хичнээн метр гүнд байдгийг тайлбарлагчаас асууж сонирхов. Монгол орны говьд эрт үед амьдарч байсан асар том биет мөлхөгчдийн яс, арслан зааны соёо зэргийг удтал ажиж үзэв. Хүндэт зочин Жоу Энь-лай нөхөр Д.Моломжамц, Б.Лхамсүрэн, П.Шагдарсүрэн, М.Жамсран, Д.Шарав нар болон бараа бологчдынхоо хамт аврага гүрвүүлийн сүр ихтэй араг ясны дэргэд зогсож зургаа авахуулав. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай монголын түүхийн дурсгалт зүйлүүдийг ихэд сонирхон үзсний дотор саяхан өөрийн биеэр үзээд ирсэн Хархорины сангийн аж ахуйн нутаг дахь эртний Хархорин хотын байдлыг үзүүлсэн зураг, тэндээс малтаж олсон зүйлүүдийг ихэд сонирхлоо. Хүндэт зочин Жоу Энь-лай музей үзээд радио хүлээн авагч альбом зэрэг зүйлийг тус музейн хамт олонд дурсгав. Улсын төв музейнхэн нөхөр Жоу Эньлай болон түүнийг дагалдаж яваа хүндэт зочдод эрдсийн дээж, музейн тэмдэг дурсгав. 1960 оны 6 дугаар сарын 1. №130/7572/ 4-р нүүрт Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааны шинэ үе шат БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай манай улсад найрсагаар зочилж, монголын ард түмний амьдралтай танилдан үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын салбарын ажилтан ажилчид, хөдөлмөрчидтэй уулзан ярилцаж, манай нам улсын удирдах нөхөдтэй чин сэтгэлийн найрсаг хэлэлцээ хийлээ. Ерөнхнй сайд Жоу Энь-лайг манай оронд найрсгаар зочлох үед Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засрийн газраас БНМАУ-ын засгийн газарт эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын хророндын хэлэлцээ түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан явдал бол монгол хятадын ард түмний ах дүүгийн найрамдал хамтын ажиллагааны шинэ үе шат боллоо. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд маш амжилттай болж, хоёр засгийн газрын хамтарсан мэдэгдэл нь пролетарийн интернационализмын зарчим дээр үндсэлсэн монгол хятадын ах дүүгийн найрамдлын мөн чанарыг тод харуулсан түүхэн чухал баримт болжээ. Эдгээр гэрээ хэлэлцээр манай хоёр орну улс төр эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг улам өрөгжүүлээд зогсохгүй Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй хүчирхэг


814 социалист лагерийн орнуудын их нэгдэл нягтарлыг улам батжуулж улс түмний энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж хадгалахад онцгой ач холбогдолтой зүйл юм. Хоёр улсын хоорондын найрамдал харилцан туслалцах тухай гэрээнд хэлэлцэн тохирогч хоёр тал Ази болон даян дэлхийн энх тайван, улс түмний аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүх хүчээр чармайх болно гэдгийг тэмдэглэжээ. Мөн тус хоёр улсын энх тайван бүтээн байгуулалтын үйл хэрэгт бие биедээ бүх чадлынхаа хирээр эдийн засаг, техникийн туслалцаа үзүүлэх тухай заасан бөгөөд энэ нь зорилго нэгтэй манай ард түмнүүдийн бүтээлч хүч, хамтын чармайлтыг оргилуулж тэднийг социалист байгуулалтын шинэ гялалзсан амжилт өөд уриалж байна. Аугаа их Хятадын ард түмэн коммунист намынхаа мэргэн жолоодлогоор явж эдийн засаг соёлоо хөгжүүлэх тэмцэлд ахар богино хугацаанд гайхамшигт их амжилт олж түүгээр бүх социалист лагерийн өсөлт мандалтад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Хятадын ард түмнээс социалист байгуулалтын ажил үйлстээ олж байгаа аврага их амжилт нь Ази ба даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, социалист системийн хүчийг улам нэмэгдүүлж, социализм капитализмтай эдийн заогийн талаар уралдаж түрүүлэх тэмцэлд гарамгай их хувь нэмэр оруулах юм. Монголын ард түмэн аугаа их Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өгөөмөр их тусламжинд тулгуурлаж улс орноо хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийг 1961-1965 онуудад хөгжүүлэх хэрэгт шинээр тусламж үзүүлэхийг хүссэн манай засгийн газрын хүсэлтийг БНХАУ-ын засгийн газар хүлээж аваад улс ардын аж ахуйн чухал чухал газар байгуулахад техник эдийн засгийн тусламж үзүүлэхээр тогтсон байна. Жишээ нь металлургийн завод, хөвөн бөс барааны фабрик, цонхны шилний үйлдвэр, сахарын завод зэргийг Хятад ард улсын тусламжтайгаар барих бас нийтдээ 220 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны барилгыг Улаанбаатарт барих юм. Дээр дурдсан үйлдвэр барилгыг барихад зориулж БНХАУ-ын засгийн газар манай засгийн газарт 200 сая рублийн удаан хугацааны хөнгөлөлттэй зээл олгожээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас манай оронд үзүүлж байгаа өгөөмөр их тусламж нь манай орны эдийн засаг соёлыг хөгжүулэх шинэ таван жилийн төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд асар их ач тус үзүулэх юм. Их хятадын ард түмэн манай орны социалист байгуулалтын үйлст ингэж ах дүүгийн ёсоор ийм сайхан тусламж үзүүлж байгаа нь монгол хятадын ард түмний , найрамдалт харилцаа, нягт хамтын ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй социалист лагерийн нэгдэл нягтрал хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь яэмэр болж байна. ЗХУ-аар манлайлуулсан социалист лагерь ах дүүгийн барилдаатай, бат бэх нэгдэлтэй асар их хүч бөгөөд тэр нь ямар нэг империалист өдөөн хатгалт, империалистуудын дур зоргоороо аашлахын эсрэг халдашгүй дархан бат хүч юм. Өнөө үед социализмын хүчин чадал империализмын хүчин чадлаас, энх тайвны хүчин чадал дайны хүчин чадлаас хол давж, империалист этгээдүүд балмад хэрцгий ажил явууллага дур зоргоороо хийдэг цаг нь аль хэдийн өнгөрчээ. Өнөө үеийн олон улсын чухал асуудлын талаар Монгол Хятад хоёр улсын засгийн газрын хамтарсан мэдэгдэлд, олон улсын хоорондын байдлыг улам хурцатгахыг оролдон шинэ дайн дэгдээхийг хичээж байгаа америкийн империалистуудаар


815 толгойлуулсан харгис бүлгүүдийн шинэ явууллагын эсрэг улс түмний сонор сэрэмжийг үлэмж дээшлүүлж, дайн өдөөгчдийн хорт санааг уудлан илрүүлж, үндсэний тусгаар тогтнол, энх тайван, ардчиллын төлөө тэмцэгчдийн бүх хүчийг нягтруулан социалист лагерийн ард түмний нэгдлийг улам зузаатган бэхжүүлэх нь чухал гэж хоёр тал үзэж санаа нэгтэй байгааг тодорхойлжээ. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан хүчирхэг социалист лагерийн гишүүн монгол хятадын ард түмэн гар гараасаа бат барилцаж ах дүүгийн ёсоор бие биеэ дэмжин туслаж, империалист түрэмгийллийн эсрэг, өнө бат энх тайвны төлөө цуцалтгүй тэмцэж социалнсг байгуулалтын их үйлстээ шинэ амжилт олох болно. 1960 оны 6 дугаар сарын 2. №131/7573/ 1-р нүүрт Сайд нарын Зөвлөлийн дарга хайрт нөхөр Ю.Цэдэнбал танаа Бид, Бүгд Найхамдах Монгол Ард Улсын хилийг нэвтрэн гарах гэж байгаа энэ үед Танд болон танаар уламжлан Монгол Ардын Хувьсгалт Намйн Төв Хороо, БНМАУ-ын засгийн газар, монголын бүх ард түмэнд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье. Ах дүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийн цэцэглэл, улс орны батжил, ард түмний сайн сайхныг ерөөе. ЖОУ ЭНЬ-ЛАЙ 1960 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 9 цаг. 1960 оны 6 дугаар сарын 2. №131/7573/ 1-р нүүрт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-Лай эх орондоо буцав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар манай оронд найрсгаар зочилсон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай өчигдөр эх орондоо буцлаа. 6 дугаар сарын 1-ний өглөө Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг баяр ёслолын байдлаар чимэглэсэн байв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лайг эх оронд нь үдэж мордуулахаар өглөө эрт нисэх онгоцны буудал дээр нөхер Ю.Цэдэнбал, Ш.Самбуу, Д.Моломжамц, Л.Цэнд, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Их Хурлын Дарга Б.Жаргалсайхан, БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгч гишүү. Ш.Хашгамбай, яамдын сайд П.Шагдарсүрэн, Д.Гончиг, П.Дамдин, Л.Дамдийжай, М.Жамсран, Г.Туваан, Д.Гомбожав, Ж.Лхагвасүрэи, БНМАУ-ын прокурор Д.Ёндондүйчир, Улсын Хянан Шалгах комиссын дарга Ж.Жамьян, Улсын төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын Хорооны дарга Г.Балжид, Улсын Банкны ерөнхий хорооны дарга Л.Лхамсүрэн, Улсын тоо бүртгэлийн Төв газрын дарга О.Дэлтэржав, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Дэлэг, Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газрын дарга Ж.Зундуй, Геологи шинжилгээний газрын дарга М.Цэрэндорж, Урлагийи Хэрэг эрхлэх хорооны дарга Ж.Болд, Үйлдвэрийн хоршооллын Төв Зөвлөлийн дарга Д.Дэмчиг, Улаанбаатар хотын


816 намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэг гуйцэтгэгч Н. Ядамжав нар болон БНМАУ-ын их хурлын депутат, БНМАУ-ын их хурал, Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны хариуцлагатай ажилтнууд, ардын цэргийн генерал, офицер, урлаг утга зохиолын зүтгэлтэн, нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид олон зуун хүн хүрэлцэн ирсэн байлаа. Зочдыг үдэж мордуулахаар хүрэлцэн ирэгсдийн дунд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин Сайд Се Фу-шэн болон бусад орноос суугаа элчин сайдын яамдын тэргүүн нар, мөн яамдын хариуцлагатай ажилтнууд, монголын ба гадаадын сэтгүүлчид байв. Удалгүй нисэх онгоцны буу далд нөхөр Жоу Энь-лай болон түний бараа бологчдыг тусгай машинаар ирэхэд тэнд цугларсан олон хүн алга нижигнүүлэн ташиж «МонголХятадын ард түмний найрамдал мандтугай!», «Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай!» гэсэн, уриа цуурайтуулан уламжлалт ах дүүгийн найрамдалт социалист их гүрнийхээ хүндэт зочинд дахин дахин баяр хүргэж байв. БНМАУ, БНХАУ-ын төрийн дуулал хөгжимд эгшиглэж МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И нар Улаанбаатар хотын хүндэт харуулын урдуур явж өнгөрөв. Нөхөр Жоу Энъ-лай болон, түүнийг дагалдан яваа хүндэт зочдод нийслэлийн пионерууд цэцгийн баглаа барилаа. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар микрофоноор үг хэлэв. Жоу Энь-лайн хэлсэн үг Хайрт нөхөр дарга Цэдэнбал аа! Хайрт нөхөд өө! Найз нар аа! Бид, БНМАУ-д найрсаг ёсоор айлчлах ажиллагаагаа маш амжилттай дуусгаж,одоо эх орондоо буцах гэж байна. Салах ёс гүйцэтгэж байгаа үед миний бие, нөхөр Чэнь И болон бусад нөхдийн нэрийн өмнөөс, маш найрсаг халуун дотноор хүлээн авч зочлосон БНМАУын засгийн газар, монголын ард түмэн болон дарга Цэдэнбалд баяр талархал илэрхийлье. (Алга ташив). Бид, энэ удаа хятадын ард түмний ах дүүгийн найрамдлын сайн сайхан ерөөлийг Монголд авчирч, одоо бас монголын ард түмний гүн зузаан найрамдлын сайхан ерөөлийг дүүрэн өвөрлөж эх орондоо буцах гэж байна. Бид, энэ удаагийн айлчлалт ба түүний үр дүнд маш их баярлаж байна. (Алга ташив). Хэдэн хоног айлчлах үедээ танай улсын мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, соёлын талаар олсон лут их амжилт, ажилсаг хөдөлмөрч, баатарлаг монголын ард түмний сайн сайхан амьдралаа байгуулахын төлөө өрнөсөн төгс их урам зоригийг бид сэтгэл бахдан харлаа. Танай орон, социализмын дардан замаар түргэн урагшлаж байна. Монголын ард түмэн, нөхөр Цэдэнбал тэргүүтэй МАХН, монголын засгийн газрын удирдлагын дор өөрийн орныг цэцэглэн мандсан орон болгон байгуулж заавал чадна гэдэгт бид итгэж байна. (Алга ташив). Энэ удаагийн


817 айлчлалтаараа бид Хятад, Монгол хоёр улсын ах дүүгийн найрамдал цаашид улам бэхжин хөгжиж байгааг сэтгэл дүүрэн харлаа. Энэ нь манай хоёр улсын ард түмний баяр бахдалтай хэрэг юм. Бид монголын удирдах нөхөдтэй хэлэлцээ хийв. Манай хоёр улс түүхэн ач холбогдолтой, Хяггад Монголын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ байгуулав. Энэ нь манай хоёр улсын ах дүүгийн найрамдалт харилцааны хөгжилтөд чухал нөлөө үзүүлэх болно. Манай хоёр улс Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист их гэр бүлд хэзээ ямагт нягт дотноор хамтран ажиллаж гар гараасаа барилцан урагшилцгаая. Социалист байгуулалтын үйл хэрэгт улам их шинэ шинэ амжилт олохыг ах дүү монголын ард түмэнд ерөөе (Алга ташив). БНХАУ, БНМАУ-ын ард түмний ах дүүгийн найрамдал мөнх болтугай! (Алга ташив). Баяртай! Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Эрхэм нөхөр Жоу Энь-лай! Эрхэм нөхөр Чэнь И! Эрхэм зочид хятад нөхөдөө! Найз нөхөд өө! Монголын ард түмний амьдрал байдалтай та нар өргөн танилцсаны хувьд ч тэр, чин сэтгэлийн найрсаг байдалд болж, чухал баримт бичигт гарын үсэг зурснаар шувтарсан манай хэлэлцээ сайхан дунтэй болсон явдлын хувьд ч тэр, манай оронд таны өнгөрүүлсэн өдрүүд баяртай үр дүнгээр дүүрэн байлаа. Социалист лагерийн орнуудын бүх ард түмний адилаар манай хоёр ард түмэн социализм, коммунизм байгуулахаар тэмцэж яваа нэг зорилго, нэг үзэл суртлаар бат холбогдсон ах дүүгийн эвдэршгүй найрамдал, хамтын ажиллагааны халуун барилдалгаатай учраас ийм баяртай сайхан үр дүн гарахаас биш өөр дүн гарах ёсгүй юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид зузаатган бэхжүүлэх талаар та энд үр бүтээлтэй сайхан ажил хийсэнд болоод Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас манай оронд асар их тусламж үзүүлж байгаа, мөн цаашид манай ирэх төлөвлөгөөт таван жилийн дотор тусламж үзүүлэхээр болсон явдалд эрхэм нөхөр Жоу Эньлай танд, мөн танаар уламжлан 650 сая хятадын их ард түмэн, хятадын яруу алдарт коммунист нам, нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй түүний Төв Хороонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье! (Алга ташив). Дэлхийн социалист системийн хүчин чадал, социалист орнуудын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын нягт ажиллагаа өсөн дэлгэрсээр байгаа нь дэлхий дахины түүхийн явцад хурц нөлөөгөө үзүүлсээр байна. Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орнуудын ард түмний эвдэршгүй ган бат нэгдэлд сэв оруулж чадах тийм хүч дэлхий дээр алга байна. Их Хятадын ард түмэн болон Зөвлөлтийн баатар ард түмэн, тэрчлэн социалист өнөр гэр бүлийн бүх ард түмэнтэй байгуулсан ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаагаа бүхий л аргаар зузаатган бэхжүүлэхийн төлөө монголын ард түмэн хойшид ч хамаг хүч чармайлтаа тавина гэдгээ эрхэм найз та бухэндээ бнд илэрхийлж байна. (Алга ташив).Манай ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөж, ах дүү ёсны сайхан сэтгэд илэрхийлсэн явдалд танд маш их баярлалаа. (Алга ташив). Манай үнэнч хань хятадын ард


818 түмэн мандтугай! Монгол-Хятадын ард эвдэршгүй мөнхийн найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй манай социалист лагер мандтугай!Даян дэлхийд энх тайван мандах болтугай! Эрхэм зочид, найз та бүхэнд аян замдаа сайн явж хүрэхийг ерөөе! /Алга нижигнүүлэн ташив/. Нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй манай нам, засгийн удирдах хүмүүс хүндэт зочдоо элэгсэг дотноор үдэж нисэх онгоцонд суулгав. Улаанбаатарын цагаар 7 цаг 40 минут болоход БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лайн суусан онгоц газраас хөөрч Бээжинг чиглэн явлаа. 1960 оны 6 дугаар сарын 2. №131/7573/ 1-р нүүрт “ҮНЭН” сонины газарт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай БНМАУ-д айлчилсан хугацаанд монголын ажилчин, малчин, багш, сурагч, пионерийн төлөөлөгч, албан хаагч, орон нутгийн нам, засгийн удирдах хүмүүс болон албан, олон нийтийн байгууллагуудаас илгээсэн олон цахилгаан мэдээ, захидал хүлээж авлаа. Эдгаар цахилгаан мэдээ, захидал, Хятадын ард түмний элч-ерөнхий сайд Жоу Энь-лайд мөн Монгол, Хятад хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааны цаашдын бэхжил хөгжилд хамгийн сайи сайхныг ерөөж, монголын ард түмнээс хятадын ард түмэнд гүн зузаан эв найрамдалтай байгааг бүрэн дүүрэн илэрхийлэв. Ерөнхий сайд Жоу Энь-лай, энэхүү элэгсэг халуун дотнын илэрхийлэлтэд гүн талархлаа илэрхийлж, БНМАУ-ын социалист байгуулалтын үйл хэрэгт ба Хятад, Монголын найрамдал харилцан туслалцах явдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар улам сайхан амжилт олохыг тэдэнд чин зүрхнээсээ ерөөж байна. Ерөнхий сайд Жоу Энь-лай, найрсаг сэтгэлийг илэрхийлсэн эдгээр цахилгаан мэдээ, захидал тус бүрээр хариу өгч чадаагүй учраас ерөнхий сайд Жоу Энь-лайн энэхүү талархал ба хүсэл ерөөлийг монголын ард түмэнд сониныхоо хуудсаар уламжлаж өхийг «Үнэн» сонины газраас тус Элчин сайдын Яам нь даалгаврынхаа ёсоор хүсч байна. НАЙРСАГ ЁСООР ЁСОЛСОН БНХАУ-ААС, БНМАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ. 1960 оны 6 дугаар сарътн 1. 1960 оны 6 дугаар сарын 2. №131/7573/ 1-р нүүрт ИХ ХЯТАДЫН ӨГӨӨМӨР ТУСЛАМЖ 1949 онд Хятад оронд ялсан ардын хувьсгалын дараахан манай хоёр улсын засгийн газрын байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах гухай хэлэлцээр мөн нөхөр Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нар БНХАУ-д, нөхөр Жоу Энь-лай, Жу Дэ нар манай улсад харилцан айлчилсан явдал нь манай хоёр ард түмний нөхөрсөг хамтын ажиллагаанд шинэ үеийг бий болгож бэхжүүлсэн билээ. Монголын ард тумний сайн танил хүндэт зочин нөхөр Жоу Энь-лай тус улсад морилон хоёрдох удаа айлчилсан явдал манай хоёр улсын ах


819 дуүгийн найрамдал эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын хөгжилд өлзийтэй сайхан ур дүнг үзүүлж, нийт социалист лагерийн нэгдэл нягтралыг зузаатгах, даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх хэрэгт шинэ хувь нэмэр оруулсан сайхан үйл явдал боллоо. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа барилга дээр ажиллаж байгаа Хятад мэрэгжилтэн ажилчид шинэ санаачлага гаргах, барилга барих хугацааг богиносгох, арвилан хэмнэх зэргээр идэвх санаачлагаа өрнүүлэн зохион байгуулалтын төрөл бүрийн арга хэмжээ авч жинхэнэ сайн нөхрийн ёсоор ажилласны дүнд 160 сая рублийн буцалтгуй тусламжаар хийгдэх бүх ажлыг үндсэнд нь хийж гүйцжээ. Одоо тэр буцалтгүй тусламжаас үлдсэн 40 гаруй сая төгрөгөөр тус улсад чухал шаардлагатай үйлдвэр, барилгын ажлыг 1961-1965 онд хийж өгөхөөр болж зохих хэлэлцээр байгуулан монгол, хятадын хоёр улсын засгийн газрын төлөөлөгчид саяхан Улаанбаатарт гарын үсэг зурсан билээ. БНХАУ-аас Сүхбаатар хотод 4500 хавтгай дөрвөлжин метр сууц талбай бүхий орон сууц хүүхэд саатуулах газар, цэцэрлэгийн барилга, жилд 400-500 тонн наамал цаас, 1,5 сая хавтгай дөрвөлжин метр хар цаас, 1500 тонн цементийн уутны цаас, нэг загварын байшингийн 3000 шоо дөрвөлжин метр дулаалгын материал, Зүүнхараагийн спиртийн заводын дэргэд 1500 тонн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэх тасаг байгуулж өгөхөөс гадна Улаанбаатарт 100 км цардмал зам, 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг засаж цардаж өгөх ба худалдааны шугамаар 20 гаруй сая төгрөгийн зүйл хийж өгөхөөр тогтсон юм. Энэ тусламж нь уүний урьд үзүүлж байсан тусламжийн нэг адил манай хоёр орны улам өсөж байгаа найрамдалт харилцаа, эдийн засаг, соёлын бүх талын нөхөрсөг хамтын ажиллагааны өрнөлтийн нэг тод жишээ, аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн орнууд социализм коммунизмын дээд шатанд нэгэн зэрэг орохын төлөө зориг бадрангуй хөдөлмөрлөж байгаагийн тод илрэл болж байна. 160 сяя рублийн буцалтгүй тусламжийн ачаар манай улсад ноосон хөнжил, цэлэм, цэмбэ, ноосон даавуу зэрэг жилд нэг сая гаруй метр олон төрлийн ноосон нэхмэл үйлдвэрлэх чадалтай ноосон нэхмэлийн үйлдвэр, Сүхбаатар хотын мод боловсруулах комбинат зэрэг одоо үеийн техникээр тоноглогдсон ихээхэн хүч чадалтай хэд хэдэн үйлдвэр «Энх тайван» гүүр, биеийн тамирын ордон зэрэг аж үйлдвэр хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл ахуйн томоохон 17 барилгыг чанар үзэмж, хийц маяг сайтайгаар ихэвчлэн хугацаанаас нь өмнө барьж төхөөрөмжилж өгсөн билээ. БНХАУ-аас манай улсад 100 сая рублийн удаан хугацааны зээллэг олгож тэр хөрөнгөөр Улаанбаатарт 50000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилга, төмрийн заводын өргөтгөл, Улаанбаатарын цахилгаан станц, Зүүн хараад цардуул ба чнхрийн чөмөгний үйлдвэр, спиртийн завод зэрэг нийт 10 гаруй үйлдвэр, орон сууц, зам гүүрийн томоохон барилгуудыг өөрийн хүчээр барьж төхөөрөмжилж өгөхөөр шийдвэрлээд Туул, Орхон, Урд тамирын голын төмөр бетон гүүрүүдийг хугацаанаас нь нэг жилийн өмиө барьж байгуулсан байна. Бас 50 мянгатын орон сууцны барилгын 3-4 давхар 20 шахам том байшингийн гадна талын ажлыг хийж гүйцээд ойрын саруудад хүлээлгэж өгөхөөр барилгын дотоод ажлыг яаравчлан хийж байна. Манай улсад БНХАУ-аас 1961-1965 онд 200 мая рублийн урт хугацааны зээлийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын засгийн газрын хэлэлцээрт манай хоёр улсын засгийн газрын


820 тэргүүн Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нар энэ 5 дугаар сарын 31-нд Улаанбаатарт гарын үсэг зурсан билээ. Энэ хэлэлцээрээр БНХАУ-аас манай улсад одоо үеийн техникээр тоноглогдсон болд төмрийн комбинат, жилд 30 сая метр хөвөн даавуу гаргах нэхмэлийн үйлдвэр, жилд 500000 хавтгай дөрвөлжин метр шил үйлдвэрлэх чадалтай шилний үйлдвэр, жилд тус бүр 3200 тонн элсэн чихэр хийх чихрийн 2 үйлдвэр, шилэн эдлэлийн үйлдвэр, Улаанбаатарт барилгын нийт талбай нь 220000 хавтгай дөрвөлжин метр, сууцны талбай нь 120000 хавтгай дөрвөлжин метр орон сууцны байшин, Баруунтуруунд усжуулах системийн барилгаа, мөн 240-300 метр урт төмөр бетоноор хийх 3 гүүр зэргийг дээрх хөрөнгөнд багтааж өөрийн хүчээр хийж өгөх болно. Манай орны социалист байгуулалтын ажил үйлст зөвлөлтийн баатарлаг ард түмний зэрэгцээгээр аугаа их хятадын ард түмэн, мөн социалист лагерийн бусад орнууд ах дүүгийн ёсны өгөөмөр их тусламж үзүүлж байгааг энэ баримт болон бусад олон баримт тодорхой харуулж байна. БНХАУ-ын удаа дараагийн тусламжаар байгуулагдсан ба байгуулагдах эдгээр үйлдвэр, хөдөө аж ахуй, зам гүүр, соёл ахуйн барилгууд нь манай орны улс ардын аж ахуйн хөгжилт, ард түмний байнга өсөж байдаг амьдралын хэрэгцээг улам сайн хангах, социализмын материал техникийн баазыг байгуулах хэрэгт ихээхэн ач холбогдолтой. Манай засгийн газрын хүсэлтээр БНХАУ-аас тус улсад үзүүлж байгаа бас нэг чухал тусламж бол төрөл бүрийн мэрэгжлийн олон мянган ажилчдыг тус улсын үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, зам тээврийн салбаруудад 1955 оноос эхлэн ажиллуулж тусламж узуүлж байгаа явдал мөн. БНХАУ, ажилчдынхаа сойлыц харэгцээ, ур бүтээлтэй ажиллахад нь зориулж ажилчдын клуб, биеийн тамирын танхим, сургууль, эмнэлгийн газруудыг Улаанбаатар хотод өөрийн хүч хөрөнгөөр байгуулж ажиллуулж байна. Хятад ажилчид ирж ажилласнаас хойш манай барилга ба барилгын материалын үйлдвэрийн яш мадэгдэхүйц шуурхай брлж төв, хөдөөд үйлдвэр, орон сууц, нийгэм ахуйн хангамжийн олон зуун барилга. Бүхэл бүтэн тосгонууд богино хугацаанд сүндэрлэн босч бас жилээс жилд арвин их ургац авч, цай тамхи, чихрийн манжин зэрэг 10 гаруй нэр төрлийн шинэ ургамал амжилттай туршин тариалж, үйлдвэрүүдэд хийц маяг, яс чанар сайтай шинэ шинэ бүтээгдэхүүнийг хийдэг болсон юм. Өнгөрсөн таван жилийн дотор дунджаар хятад ажилчин нэг бүр ажлынхаа нормыг 120-140 хувиар биелүүлж, нэг хүн хэдэн арван мянган төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба 1959 онд нэг ажилчны хийсэн ажлын хэмжээ 1958 оныхоос 20 гаруй хувиар нэмэгдэж тэргүүний сайчуул ганц хоёр хүнээр биш, бригад хэсгээрээ гарч ирж, ажилчдын 90 орчим хувь нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Хятад ажилчид ажиллаж байгаа хугацаандаа 1000 гаруй янз бүрийн шинэ санаачлага гаргасны 800 шахам нь үйлдвэрт нэвтэрч монгол, хятад ажилчдын хөдөлмөрийн бүтээлийг нийтэд нь нэмэгдуүлэх, үйлдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, нэр төрлийг олшруулах, хийц маяг, яс чанарыг сайжруулах, арвилан хэмнэлт гаргах дэвшилттэй шинэ аргыг хэрэглэхэд ихээхэн үр дүн өгөв. Хятад мэрэгжилтэн ажилчид иийт 3000 гаруй монгол хүнийг мужаан, шаварчнн, замчин, ногоочин зэрэг барилга, үйлдвэр, хөдөө аж ахуйн төрөл бүрийн мэрэгжилд сургаж барилгыи бригад, тариалангийн талбай, үйлдвэрийн тасаг, замын цэгүүд


821 дээр монгол нөхөдтэйгээ хамт үр бүтээлтэй ажиллаж ирсэн энэ бүхэн нь манай 2 орны ард түмний ах дүүгийн найрамдал бэхжуүлэх хэрэгт үлэмжийн их хувь нэмэр оруулж байна. Манай ард түманд өгөөмөр тусламжаа улам нэмэгдүүлэн үзуүлж байгаа явдалд хятадын ард түмэн түүний манлай коммунист нам, засгийн газар болон энэ тусламжийн практик ажилд гар бие, оюун ухаанаар оролцож байгаа бүх хятад найз иөхөддөө монголын ард түмэн бахдан баярлаж баяр талархлаа дэвшүулж байна. Социалист орнуудын найрамдал хамтын ажиллагаа ингэж хөгжиж, ах дүү орнуудын улс түмэн бие биедээ харилцан өргөн туслалцаж байгаа нь аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан манай нийт социалист лагерийн хүч чадал өрнөн бэхжиж нэгэн гэр бүл болсон ард түмнүүдийн нэгдэл нягтрал ган болд мэт бэхжиж байгаагийн илрэл мөн. Ж. Пүрэвжав. 1960 оны 6 дугаар сарын 2. №131/7573/ 2-р нүүрт ХЯТАД БРИГАДЫН ТУРШЛАГА Зүүнхараагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаа зуу гаруй хятад ажилчин 1959 онд үр тариа хүнсний ногооны өндөр ургац авах, тус орны байдалд шинэ ургамал туршиж тариалах ажил хийсэн нь сайхан үр дүнд хүргэжээ. Тэд хүнсний ногоог чигжүү тариалах, бордоог тохируулж хэрэглэх, үрийг сорлож шилэх, усанд дэвтээх, наранд хатаах газрыг услах зэрэг аргыг санаачлан хэрэглэж тариалах цагийг тохируулан ургацын явцад нарийн ажиглалт хийж тэр дагуу арчлалт хамгаалалтыг хүч хөдөлмөр хайрлахгүй хийж байсны дүнд 1959 оны хаврын тариалангийн төлөвлөгөөг 1120 хувь, намрын хураалтын төлөв-лөгөөг 150 хувиар тус тус биелүүлжээ. Зүүнхараагийн сангийн аж ахуй урьд жилүүдэд нэг га-гаас төмс 6-7 тонноос илүү авахгүй байсан бол туршлагын ажлын дүнд. 1959 онд га дутмаас цэвэр төмс 13,7 тонн, орос сонгино 32,6 тонн, байцаа 46 тонн, сармис 10 тонн, шар манжин140 тонн шар лууван 36 тонн, тэжээлийн манжин 56 тоннын цэвэр ургац авч га бүрээс авах дээрх төмс идэшний ногооны төлөвлөгөөт хэмжээг 2-4 дахцн нэмэгдүүлэн сайхан амжилт гаргажээ. Ийм ч учраас га дутмаас авах хүнсний ногооны өөрийн өртгийг үлэмж хямдруулжээ. Түүнчлэн тус бригад 1959 онд тамхи, олс, чихрийн манжин, тост үр, сагд зэрэг ургамал туршин 6 га талбайд тарьсан нь сайхан үр дүнтэй болж монтол орны газрын хөрсөнд эдгээр ургамлыг ургуулж болохыг батлан харуулж чаджээ. Үүнд нэг га газраас олс 1,5 тонн, тамхи 1,2 тонн, чихрийн манжин 15 тонн авсан байна. Бас тус орны байдалд хавар тариалдаг улаан буудайг өвөл өнжүүлэхээр тариалж туршсан нь амжилттай болж улмаар энэхүү тариа нь эрт боловсордог, хүйтэнд тэсвэртэй. Өндөр ургацтай бөгөөд хаврын тариалангийн үед хүн, техникийн хүч дутагдах бэрхшээлийг арилгах, хаврын тариалалтын хугацааг богиносгох, хураалтыг түргэсгэх ач холбогдолтойн тухай чухал дүгнэлт хийжээ. Нөгөө талаар тус бригад ажлын цагийг зөв зохицуулж, чөлөөтэй минут бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд туслах үйлдвэрийг санаачлан хослуулж шувууны байр, 1600 тоннын багтаамжтай төмсний зоорь, халуун усны байшин, жижиг агуулах 2-ыг шинээр барьжээ.


822 Мөн 52200 ширхэг туйпуу цохиж шатаасны дээр барилга, тариа хадлангийн төрөл бүрийн материал багаж 1000 орчмыг санаачлан хийжээ. Бас 200 гахай, 40 үхрийг 60 70 хоног тэжээж гахай өдөр дутам дунджаар 450г, үхрийг өдөр дутам 1300 грамм нэмэгдүүлж нийт үхрийн таргыг 3978 кг, гахайн таргыг 2795 кг-аар тус тус нэмэгдүүлсэн нь олон мянган төгрөгийн цэвэр ашгийг оруулжээ. Одоо тус бригадынхан өнгөрсөн жилийн туршлага дээр үндэслэн энэ жил га дутмаас 13-46 тонн төмс, 23 тонн хүнсний ногооны өндөр ургац авах, тамхи олс чихрийн манжингийн ургамлыг дахин туршиж, тамхины навчаар янжуур тамхи шинээр хийхээс гадна бас хөвөн, хуурай цагаан будаа, усан үзэм, цай зэрэг шинэ ургамал туршиж тариалах үүрэг ачч түүнээ амжилттай биелүүлж байгаа нь тэдний бригадын ажил энэ жил улам их үр дүнд хүргэхийг харуулж байна. Тус бригадын энэ туршлага нь манай хятад нөхдийн санаачлагатай ажилд махрангуйн нэг тод жишээ мөн. Ж. Пүрэвжав. 1960 оны 6 дугаар сарын 2. №131/7573/ 3-р нүүрт Монгол-Хятадын ард түмний хамтын нягт ажиллагааны бэлэг тэмдэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай манай улсад морилон ирж найрсгаар зочилсон явдал тус хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ үе шатыг нээлээ. Анд найз Хятадын ард түмний удаа дараагийн өгөөмөр тусламжаар барьж байгуулсан ба байгуулж байгаа олон сайхан үйлдвэр, зам гүүр, соёл ахуйн барилга нь манай орны хөгжил, цэцэглэл манай орны ард түмний байнга өсч байдаг амьдралын хэрэгцээг улам элбэг дэлбэг хангахад чухал тус нэмэр болж байна. Манай орны социалист байгуулалтын явцыг хурдатгаж, тус улсын эдийн засгийг хөгжүүлэх хэрэгт зориулж БНХАУ-ын засгийн газар, манай засгийн газарт дахин ихтусламж үзүүлсэн явдалд мон- голын бүх ард түмэн хязгааргүй баярлаж тус орны төв, орон нутагт энэ өгөөмөр тусламжинд баярласан олон зуун хүний цуглаан болсоор байна. 1960 оны 6 дугаар сарын 3. №132/7574/ 1-р нүүрт БИДНИЙ АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГИЙГ УЛАМ БАДРУУЛЖ БАЙНА СҮХБААТАР («Үнэн» сонины сурвалжлагч), Сүхбаатар хотын мод боловсруулах комбинатын ажилчин олны цуглаан болж БНХАУ-ын засгийн газраас манай улсад шинэ их тусламж узүүлэх болсон тухай баяртай мэдээ хулээж авлаа. Тус цуглаан дээр ажилчин Гончиг нарын олон хүн үг хэллээ. Тэд манай комбинат, Хятадын хөдөлмөрч ард түмний тусламж тэдний бүтээлч хөдөлмөрийн үр дүнд байгуулагдсан бөгөөд одоогийн шинэ хэлэлцээрийн үндсэн дээр улам өргөжих болсонд бид бүхэн аугаа их хятадын ард түмэнд чин сэтгэлээс баярлаж байна. Энэ шинэ их тусламжаар манай аймагт олон шинэ үйлдвэр аж


823 ахуйн газар байгуулагдах болсон нь тус комбинатын ажилчин бид нар болоод манай аймгийн нийт хөдвлмөрчдийн ажиллах идэвх зоригийг улам бадрааж байна гэв. 1960 оны 6 дугаар сарын 3. №132/7574/ 1-р нүүрт УРАН БҮТЭЭЛДЭЭ ИХ АМЖИЛТ ГАРГАНА БНМАУ ба БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ хэлэлцээрт үсэг зурж, хоёр улсын засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргасныг улсын циркийн ажилтан нар баяр бахдал дүүрэн хүлээн авлаа, Улсын циркийн дарга нөхөр Арилдий ажилтны цуглаан дээр монгол хятад хоёр улсын хооронд байгуулсан энэ гэрээ хэлэлцээрийн тухай дэлгэрэнгүй яриад БНХАУ урьдах буцалтгүй тусламжийнхаа үйлдвэр барилгыг барьж дуусаад түүнээс улдсэн 43 сая рублийн дотор багтаан Улсын цирк, бас хэд хэдэн барилгыг барьж өгөх гэж байгаад циркийн ажилтан бид маш их баярлаж, талархлаа илэрхийлж байна гэв. Тус цуглаан дээр улсын гавьяат жүжигчин Цэнд-Аюуш, Улсын циркийн акарбатын ангийн эрхлэгч Давагдорж, ажилчин Аюуш нар хятад нөхдийнхөө чин сэтгэлийн их тус ламжинд бахдаж үг хэлэв. 1960 оны 6 дугаар сарын 3. №132/7574/ 1-р нүүрт ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ТУСЛАМЖИНД БАЯРЛАЛАА БУЛГАН («Үнэн» сонины сурвалжлагч) БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай манай оронд зочилж, тус хоёр орны засгийн газрын хооронд чин сэтгэлийн найрсаг хэлэлцээ хийж БНХАУ-аас манай улсад эдийн засгийн тусламж үзүүлэх болсон явдалд тус аймгийн хөдөлмөрчид маш их баяртай байна. Энэ тусламжаар тус аймагт байгуулагдах барилга байгууламжийн тухай мэдээг хэвлэлээс сонсч аугаа их хятадын ард түмэн, дарга Мао Зэ-дунд гялайлаа баярлалаа гэж тус аймгийнхан сайхан ерөөлөө дэвшүүлж байна. 1960 оны 6 дугаар сарын 3. №132/7574/ 1-р нүүрт Нөхөр Д.Балжиням, Д.Төмөр-Очир нар Лин Бо-Цюйг нас барсантай холбогдуулж эмгэнэл илэрхийлэв 5 дугаар сарын 31-ний өдөр БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, МАХНын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гингүүн Д.Балжинням, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир нар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Лин Бо-цюй нас барсан явдалтай ходбогдуулж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны Дарга Жу Дэ-д бараалхан БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хороо, монголын ард түмний өмнөөс


824 эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэл илэрхийлэхэд Хятадын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны нарийн бичгийн дарга Чжан Сюй, Монголын талаас БНХАУ-д суугаа БНМАУ-ын түр хамаарсан элчин сайд Л.Тойв нар байлцлаа. 1960 оны 6 дугаар сарын 3. №132/7574/ 1-р нүүрт Нөхөр Н.Жагварал БНХАУ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтний ахлагч Юанг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны сайд Н.Жагварал БНХАУ-ын тусламжаар тус улсад баригдах услах системийн барилгыг барих мэргэжилтний ахлагч Юанг энэ 6 дугаар сарын 30-нд хүлээн авч уулзав. 1960 оны 7 дугаар сарын 5. №159/7601/ 1-р нүүрт БНХАУ-д суугаа Монголын элчин сайд дайллага хийв БЭЭЖИН. 7 дугаар сарын 11. (МОНЦАМЭ). БНХАУ-д суугаа БНМАУ-ын элчин сайд Д.Шарав Монголд Ардын хувьсгал ялсны 39 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр дайллага хийв. Дайллагад БНХАУ-ын орлогч дарга Сун Цин-лин, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жу Дэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Чэнь И, Си Жун-сюнь, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Го Мо-жо, Чэнь Шу-тун нар байлцав. Дайллага дээр элчин сайд Шарав ерөнхий сайдын орлогч Чэнь И нар харилцан үг хэлэв. 1960 оны 7 дугаар сарын 13. №165/7607/ 4-р нүүрт Бээжинд Монголын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн нээгдэв БЭЭЖИН. 7 дугаар сарын 10. (МОНЦАМЭ). Монгол Ардын Хувьсгалын 39 жилийн ойд зориулж, Монголын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Бээжинд нээгдэв. Үзэсгэлэнд болд, алт, мөнгө, мод, яс торгоор хийсэн 100 гаруй үзмэрийн зүйл, 17 дугаар зууны үеэс манай үеийг хүртэл хэрэглэгдэж байсан хувцас тавьжээ. Энэ бүх үзвэр, үндсэний шинж чанараар гойд юм. Үзэсгэлэн нээх ёслолд БНХАУ-ын гадаадтай соёлоор харилцах хорооны даргын орлогч Днн Си-лннь, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн даргын орлогч Мао Ци-хуа, Цао юй нар, Хятадын зураачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чжан У-чжэнь, Бээжингийн зураг урлалын нэрт зүтгэлтэн зэрэг 200 гаруй хүн оролцжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадад байгаа монголын элчин сайд Д.Шарав, дипломат төлөөлөгчид, Хятадад байгаа бусад орны соёлын төлөөлөгчид байлцав. 1960 оны 7 дугаар сарын 13. №165/7607/ 4-р нүүрт


825 Бээжин ХКН-ын төв хорооны дарга нөхөр Мао Цзэ-дун, Хятад ард улсын дарга нөхөр Лю Шао-ци, БНХАУ-ын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга нөхөр Жу Дэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай нар танаа Хайрт нөхөд өө! МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-н Сайд нарын Зөвлөл ба монголын ард түмний нэрийн өмнөөс Та бүгдэд, хятадын ах дүү ар түмэнд, Хятадын Коммунист Нам ба БНХАУ-ын Засгийн газарт Монголын Ардын Хувьсгалын 39 жилийн ойг тохиолдуулж сайн сайхныг ерөөж халуун баяр хүргэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Ах дүү хятадын ард түмнээс өөрийн орны социализмын байгуулалтад олж байгаа гарамгай амжилтанд монголын ард түмэн чин сэтгэлээсээ баярлан бахдаж байна. БНХАУ-ын шинэ амжилт, ялалт бүр нь дэлхийн социалист системийн хүчин чадлыг улам нэмэгдүүлж байна. Саяхан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай БНМАУ-д найрсагаар зочилж БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал ба харилцан туслалцах гэрээ байгуулж, хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан явдал манай орнуудын ах дүүгийн найрамдал, хамтын нягт ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн орнуудын найрамдалт хамтын ажиллагаа, нэгдэл нягтралыг бэхжүүлэх, Ази ба даян дэлхийнд бат бэх энх тайвныг сахин хамгаалах үйл хэрэгт шинэ хувь нэмэр болсон гэж манай орны хөдөлмөрчид баяртайгаар тэмдэгэлэж байна. Марксизм-ленинизмийн агуу их зарчим дээр үндэслэгдсэн Монгоол-Хятадын найрамдал, олон талын хамтын ажиллагаа нь социализмыг итгэл төгс байгуулж байгаа манай хоёр ард түмний сайн сайхан цэцэглэлтийн төлөө цаашид улам гүнзгийрэн хөгжинө. Монголын ард түмэн өөрийн үндэсний баярыг баяр бахдалтай тэмдэглэхдээ аугаа их хятадын ард түмнээс манай оронд үзүүлж байгаа асар их тусламжинд гүн талархлаа илэрхийлж, хятадын ард түмэн, Хятадын Коммунист Нам ба БНХАУ-ын Засгийн газарт социалист байгуулалтандаа болон улс түмний найрамдал, энх тайвныг бэхжүүлэх тэмцэлдээ шинэ шинэ амжилт олохыг чин сэтгэлээсээ ерөөж байна. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.ЦЭДЭНБАЛ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ БНМАУ-ын Ардын Их Хурлын дар Л.ЦЭНД Улаанбаатар. 1960 оны 7 дугаар сарын 14. 1960 оны 7 дугаар сарын 16. №168/7610/ 1-р нүүрт БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирэв БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн хүчний тусламж үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Хөдөлмөрийн


826 Яамны ажилчны хүчнийг хувиарлах газрын дарга Шэн Юу-хөн, Сангийн Яамны санхүүгийн асуудал эрхэлсэн департаментын орлогч дарга Го Фу-чунь, Хятадын ардын Банкны гадаадтай харилцах газрын орлогч дарга Ван Гэн- шү, Хөдөлмөрийн Яамны ажилчдыг гадаадад гаргах газрын орлогч дарга Жо Жи-жиан нар оржээ. БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүдийг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга бөгөөд монголын засгийн газрын төлөөлөгчдийн орлогч дарга Ш.Цэвээн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш нар болон монголын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд угтав. Төлөөлөгчдийг бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн, мөн элчин сайдын яамны гишүүд угталцав. 1960 оны 8 дугаар сарын 13. №192/7634/ 1-р нүүрт БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг нөхөр Г.Балжид хүлээн авч уулзав БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн хүчний тусламж үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид өчигдөр хүлээн авч уулаав. Уулзалтад хятадын талаас: БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд Шэн Юу хэн, Го Фу-чунь, Ван Гэн-шү, Жо Жи-жиан нар болон хятадын элчин сайдын яамны зөвлөх Жан Гуан-тян нар байлцав. Монголын талаас засгийн газрын төлөөлөгчдийн гишүүн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш нар байлцав. 1960 оны 8 дугаар сарын 13. №192/7634/ 1-р нүүрт Дайллага болов БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн хучний тусламж үзүүлэх тухай хэлэлцээр байгүулах БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөлөөгчдийг БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид өчигдөр хүлээн авч дайлав. Дайллагад хятадын талаас: БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд, хятадын элчин сайдын яамны зөвлөх Жаи Гуан-тян болон элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Монголын талаас засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд, БНМАУын Гадаад явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид, Сангийн Яамны орлогч сайд М.Лхамсүрэн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш, Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нарын зэрэг нөхөд байл цав. Дайллага элэгсэг дотно болж өнгөрлөө.


827 1960 оны 8 дугаар сарын 13. №192/7634/ 1-р нүүрт Нөхөр Н.Жагварал БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтад хөдөлмөрийн хүчний тусламж үзүүлэх тухай хэлэлцээр хийх, БНХАУаас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтад хятадын талаас БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүн Шэн Юү-хэн, Жан Гуан-тян, Го Фү-цунь, Ван Гоншүй, Жо Жи-жан нар байв. Монголын талаас гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нарын зэрэг нөхөд байлцав. 1960 оны 8 дугаар сарын 20. №198/7640/ 1-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт Өчигдөр, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурал болж, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг энэ оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 1 хүртэл явуулахаар тогтоож, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногоор зохиох ажлын төлөвлөгөөг баталлаа. 1960 оны 8 дугаар сарын 30. №206/7648/ 1-р нүүрт БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХОВД АЙМГИЙН ЖҮЖИГЧДИЙГ ДАЙЛАВ БНМАУ, БНХАУ-ыи соёлоор харилцах 1960 оны төлөвлөгөөгөөр БНХАУ-д очиж тоглосон Ховд аймгийн хөгжим драмын театрын жүжигчид болон тус улсын одон бөмбөгчдийн хэсгийг БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайд Се Фу-шэн уржигдар дайлав. Дайллага дээр БНМАУ-ын Гадаад явдлын Яам, Монголын Биеийн Тамир-Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн удирдах ажилтан нар байлцав. Дайллагын дараа «Нарны зүг жиргэж байгаа зуун хангарьд» гэдэг БНХАУ-ын уран сайхны кино үзүүлэв. 1960 оны 9 дүгээр сарын 14. №219/7661/ 4-р нүүрт ХЯТАД, МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ИРЭВ Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны урилгаар Хятадын Коммунист Намын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга, Шанхай хотын орлогч дарга Хятад Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дар га Цао Ди-чиу тэргүүтэй Хятад,


828 Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Өвөр монголын өөртөө засах орны орлогч дарга Заяатай, мөн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, бүх хятадын эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичгийн дарга У Чуанхэн, Шанхай хотын нэхмэлийн хэрэг эрхлэх газрын дарга Лу Жи-хуа нар оролцжээ. Төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр Моигол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Ш.Нацагдорж, Энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны орлогч дарга С.Цэдэндамба, Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Д..Цэрэндорж болон Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд угтав. Мөн БНХАУаас БНМАУ-д суугаа элчин сайд Се Фу-шен болон элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар угталцав. 1960 оны 9 дүгээр сарын 20. №224/7666/ 4-р нүүрт БНХАУ-аас ажилчин ирүүлж, БНМАУ-ын үйлдвэрийн бүтээн байгуулалтад туслах тухай БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурав БНХАУ-аас ажилчин ирүүлж, БНМАУ-ын үйлдвэрийн бүтээн байгуулалтад туслах тухай БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт, БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар 9 дүгээр сарын 20-нд гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад Монголын талаас нөхөр Д.Моломжамц, Д.Майдар, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын сайд, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга А.Отгонбаяр, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш, Барилга ба Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны нэгдүгээр орлогч сайд Д.Бавуу, Гадаад явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч Д.Ц.рэндорж нар байв. Мөн хоёр засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд экспертүүд, монголын ба гадаадын сэтгүүлчид байлцав. 1960 оны 9 дүгээр сарын 21. №225/7667/ 1-р нүүрт Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах Улсьш хорооны дарга Г. Балжид дайллага хийв БНХАУ-аас ажилчин ирүүлж, БНМАУ-ын үйлдвэрийн бүтээн байгуулалтад туслах тухай БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурсантай холбордуулж БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г. Балжид өчигдөр дайллага хийв. Дайллагад тус улсад БНХАУ-аас суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се ФуШэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид, хятад монголын найрамдлын


829 нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын Элчин сайдын яамны хариуцлагатнууд байв. Дайллага дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга нөхөр Д.Моломжамц, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш, БНМАУ-ын Барилга ба Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны нэгдүгээр орлогч сайд Д.Бавуу нар болон мөн хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд, монголын ба гадаадын сэтгүүлчид байлцав. Дайллага дээр нөхөр Г. Балжид, Элчин сайд Се Фу-шэн нар харилцан үт хэлэв. Дайлдага найрсаг байдалд боллоо. 1960 оны 9 дүгээр сарын 21. №225/7667/ 1-р нүүрт Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны урилгаар манай оронд зочилж байгаа Хятадын коммунист намын Шанхай хотын нарийн бичгийн дарга Шанхай хотын орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй хятад, монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид өчигдөр Улаанбаатар хотын байдалтай танилцаад улсын төв музей үзэв. Үдээс хойш аж үйлдвэрийн комбинатын ноосон нэхмэлийн фабрик, гутлын үйлдвэрийн ажиллагаатай танилцав. 1960 оны 9 дүгээр сарын 21. №225/7667/ 1-р нүүрт Монгол, Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтийн хурал болов Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан нийслэлийн нам, улс, олон ннйтийн байгууллага, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн хурал Элдэв-очирын нэрэмжит кино театрт өчигдөр боллоо. Тус хурал дээр нөхөр Д. Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Н.Лувсанравдан, Д.Майдар нарын зэрэг нам засгийн удирдагчид байв. Мөн МонголХятадын найрамдлын ннйгэмлэгийн тэргүүлэгч гишүүд, БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид, тус улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтан нар байлцав. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга нөхөр Д. Балжинням хурал нээж дэлгэрэнгүй үг хэлэв. Нөхөр Д. Балжинням хэлсэн үгэн дээ, БНХАУ-ыг тунхагласан явдал бол Хятадын олон зуун сая ард түмннй удаан хугацаанд явуулсан баатарлаг тэмцлийн үр дүн мөн. Хятадын хувьсгалын ялалт бол агуу их Октябрийн социалист хувьсгалын дараа дэлхий дахнны түүхэнд гарсан асар том үйл явдал юм. Хятадынхувьсгал ялснаар дэлхийн социалист систем улам хүчирхэг болж, дэлхийн империалист системд хүчтэй цохилт өгөв. Хятадын хувьсгалын ялалтын үрээр колони ба хараат орон, ялангуяа Ази,


830 Африкийн олон орны үндсэний эрх чөлөөний хөдөлгөөн лут далайцтай болж, империализмын колонийн системийн задралыг улам түргэсгэжээ. Хятадын хувьсгал ялснаар БНМАУ-ын гадаад байдалд үлэмж сайн өөрчлөлт гарч социализмыг байгуулах манай үйл хэрэгт сайхан боломжийг бий болгосон юм. Зөвлөлт Холбоот Улсад социализм бүрэн ялаад коммунизмыг амжилттай байгуулж байгаа явдал БНХАУ-ын социализмын байгуулалтын түргэн давшилт, дэлхийн социалист лагерийн хөгжил нягтрал, колони хараат орны үндсэний эрх чөлөөний хөдөлгөөннй их өрнөлт эдгээр бүхэн нь социализмын ялгуусан алхааг зогсоох хүчин дэлхийд байхгүйг үзүүлж байна. Хятадад хувьсгал ялснаар их хятадын ард түмэн өөрийн орны жинхэнэ эзэн нь болж Хятадын Коммунист Намын удирдлагын дор улс ардынхаа аж ахуйг асар богино хугацаанд сэргээн босгож социалист эдийн засгаа төлөвлөгөөтэй хөгжүүлэх сайхан замд шилжин орсон байна БНХАУ 1953-1957 онд улс ардын аж ахуйгаа хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд эх орныхоо социалист хүнд үйлдвэрийн анхны суурь тавьжээ. Энэ жилүүдэд хятадын олон зуун сая тариачин өрх социализмын замд орж социалист хувьсгалын шийдвэртэй ялалтыг хангажээ. Одоо БНХАУ-д нийгмийн социалист өмчийн харьцаа төгс ялж үзэл суртал соёлын их өөрчлөлт болж байна гэв. Цааш нь нөхөр Балжинням хэлсэн үгэндээ, Америкийн эзэрхэг түрэмгий нараас БНХАУ-ын газар нутгийн салшгүй хэсэг Тайвань арлыг түрэмгийлэн эзлэж БНХАУ-ын НҮБ-д өөрийн хууль ёсны байр сууриа эзлэх явдлыг одоо болтол дайсагнан саатуулж байгааг монголын ард түмэн бид шууд буруушаан жигшиж байна. Түүнчлэн америкийн эзэрхэг түрэмгийчүүд тэргүүтэй дэлхийн харгис хүчин, эрх чөлөө тусгаар тогтнолоо байлдан олохын төлөө тэмцэж байгаа Ази, Африкийн ард түмний шудрага үйл хэрэгт саад тотгорыг учруулж, ялангуяа сүүлийн үест америкнйн эзэрхэг түрэмгий нар НҮБ-ын далбаагаар халхавч хийж шинө тусгаар тогтносон Бүгд Найрамдах Конго Улсын дотоод хэрэгг балмадаар хутган оролцож дэлхийн бөмбөрцгийн энэ хэсэгт олон улсын байдлыг улам түгшүүртэй болгож байгаа явдлыг монголын ард түмэн эрс буруушааж байна. Аугаа их зөвлөлт улс даян дэлхийд энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх бодлогоо тууштай үргэлжлуүлж, Зөвлөлт Холбоот Улсын засгийн газрын тэргүүн нөхөр Н.С.Хрушев хүйтэн дайны байдлыг устгах, зэвсэг хураах тухай хэлэлцэн тохирохооо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 15 дугаар чуулганд Зөвлөлтийн төлөөлөгчдийг даргалан очсон явдлыг дэвшилт хүн төрөлхтөн туйлын халуунаар сайшаан дэмжиж байгаа юм. Гэтэл америкийн засгийн гаэар Нью-Йорк хотын Манхеттен районоос зөвлөлт засгийн газрын тэргүүнибг гаргахгүй хөл хорих тухай НҮБ-ын түүхэнд урд өмнө гараагүй шившигтэй шийдвэрийг гаргасан нь дэлхий дахины энх тайвныг хүсэн эрмэлзэгч нийт олны зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна. Америкийн эасгийн газрын энэ балмад шийдвэр бол зөвлөлтийн төлөөлөгчдийн ажиллагааг саатуулах, олон улсын хурцадмал байдлыг сулруулахаар улсуудын тэргүүн нар цугларч байгаа чухам энэ үест дэлхий дахины байдлыг аль болохоор муудуулах гэсэн шинэ оролдлого даруй мөн гэж бид шууд үзэж байна. НҮБ-ын Ерөнхнй Ассамблейн 15 дугаар чуулганд оролцох Зөвлөлт Хрлбоот Улсын засгийн газрын тэргүүн, энх тайвны үйл хэргийн төлөө цогтой тэмцэгч нөхөр Н.С. Хрущевт энх


831 тайвны төлөө тэмцэлдээ улам их амжилт олохыг монголын бүх ард түмэн үнэн зүрхнээс ерөөж байна гэв. Нөхөр Д.Балжинням цааш хэлэхдээ, их хятадын ард түмнээс тус улсад үзүүлж байгаа ах дүү ёсны тусламж, манай оронд социализм байгуулах явцыг түргэтгэхэд их тус нэмэр болж байна. Манай улсад БНХАУ-аас үзүүлсэн буцалтгүй тусламж болон удаан хугацааны зээллэгээр улс ардын аж ахуйн салбарт шинэ шинэ үйлдвэр, соёлын газар байгуулсан ба байгуулсаар ч байна. Хятад ард улсын ажилчин мэрэгжилтнүүд манай улсын аж ахуйн байгуулалтад биечлэн оролцож их зүйлийг бүтээж байна. Энэ нь БНМАУ, БНХАУ-ын ард түмнүүдийн улам бүр өсөн нэмэгдэж байгаа ах дүү ёсны хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны тод илрэл мөн. 1960 оны 5 дугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлиин ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай манай оронд нөхөрсгөөр айлчилсан явдал нь монгол хятадын ард түмний найрамдлыг улам өргөжүүлэн бэхжүүлсэн шинэ алхам боллоо гэж нөхөр Д.Балжинням хэлээд БНХАУ-ын 11 жилийн ойн түүхт баяр нь гагцхүү их хятадын ард түмний төдийгүй, манай хань нөхөд социалнст лагерийн бүх орнууд, нийт дэвшилт хүн төрөлхтннй тэмдэглэлт баяр мөн. БНХАУ байгуулагдсаны 11 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс найрамдлын 10 хоногийн ажлыг зохион явуулахаар шийдвэрлэсэн байна. Найрамдлын 10 хоногийн ажил нь манай хоёр орны найрсаг харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэх болно гэж тэмдэглэв. Монгол, Хятадын найрамдлын иийгэмлэгийн урилгаар ирсэн Хягад Монголын найрамдлын нийгэмлэгийн Цао Ди-чиу тэргүүтэй төлөөлөгчдөд баяр хүргэж БНХАУ байгуулагдсаны 11 жилийн ойд зориулан явуулах найрамдлын 10 хоногийн ажиллагаа нь манай хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн бэхжүулэхэд чухал хувь нэмэр болох нь дамжиггүй гэв. Дараа нь Аж үйлдвэрийн комбинатын нэхмэлийн үйлдвэрийн ажилчин Дарь үг хэлэхдээ, Хятадын ард түмэн эх орондоо социализм амжилттай байгуулж байгаагийн зэрэгцээгээр манай орны социализм байгуулах үйл хэрэгт эдийн засаг соёлын талаар асар их тусламж үзүүлж байна. БНХАУ-аас манай улсад барьж байгуулж өгсөн томоохон үйлдвэрүүдийн нэг миний ажилладаг нэхмэлийн үйлдвэр билээ. Манай нэхмэлийн үйлдвэр ашиглалгад ороод удаагүй боловч улсаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, 1960 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг 103 хувиар биелүүллээ. Нэхмэлийн үйлдвэрийн ажилчид бид ард түмэндээ их зүйлийг бүтээж өгөхийн төлөө хятад нөхдөөсөө улам ихийг сурч мэдэхийн төлөө хүч чадлаа дайчлан ажиллаж байна гэв. Мөн Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн тэргүүн Цао Ди-чиу үг хэлэв. Нөхөр Цао Ди-чиу хэлсэн үгэндээ: хятад монгол хоёр улсын ард түмэн уламжлалт гүн зузаан найрамдалтай бөгөөд тус хоёр улсын ард түмний дайчин нөхөрлөл нь өдөр ирэх дутам батжин бэхжиж байна. Хятад, Монголын найрамдал бол маркснзм-ленинизмийн үзэл санаа, пролетарийн интернационализмын зарчим дээр тулгуурласан юм гээд манай хоёр орны найрамдлын цаашдын бэхжилтэд энэ оны 5 дугаар сард ерөнхий сайд Жоу Энь-лай тус оронд зочлон ирж найрамдал харилцан туслалцах тухай гэрээ хэлэлцээр байгуулсан явдал чухал ач холбогдлоо үзүүлснийг оицлон тэмдэглэв. Нөхөр Цао Ди-чиу, ХМНН-ийн захиргаанаас МХНН-ийн захиргаанд бэлэглэсэн дурсгалын туг, хятадын кино үйлдвэрийн


832 бүтээл «Талын туяа> гэдэг киног нөхөр Д. Балжиннямд гардуулан барив. Хурлын дараа БНХАУ-ын кино үйлдвэрийн бүтээл “Таван алтан цэцэг” гэдэг уран сайхны шинэ кино гарлаа. 1960 оны 9 дүгээр сарын 22. №226/7668/ 1-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт “БНХАУ 5 жилийн төлөвлөгөөг 2 жилд биелүүлэв” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ «БНХАУ 5 жилийн төлөвлөгөөг 2 жилд биелүүлэв» гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Улаанбаатарт Элдэв-очирын нэрэмжит кино театрт монгол-хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг, тохиолдуулан нээлээ. Үзэсгэлэнг нээхэд нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Н.Лувсанравдан, Д.Майдар нар болон Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны орлогч дарга С.Цэдэндамба, Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга С.Янжмаа нар байв. Мөн үзэсгэлэнгийн нээлт дээр манай оронд зочилж байгаа Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид байлцлаа.Үзэсгэлэнг нээхэд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн болон гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн, гишүүд, Монголын ба гадаадын сэтгүүлчид байлцлав. Тус үзэсгэлэнг Монгол-Хятадыи найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга профессор Ш.Нацагдорж нээж товч үг хэллээ. 1960 оны 9 дүгээр сарын 22. №226/7668/ 1-р нүүрт БНХАУ-ын элчин сайдын яаманд дайллага болов БНХАУ-аас ажилчин ирүүлж БНМАУ-ын үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад туслах тухай БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэцээрт гарын үсэг зурсантай холбогдуулж БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, БНХАУ-ын засгийн гарын төлөөлөгчдийн тэргүүн Се Фу-шен өчигдөр дайллага хийв. Дайллага дээр Монголын талаас Д.Моломжамц, Д.Майдар, Улсын төлөвлөгөөний коммисын дарга Т.Рагчаа, гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, аж үйлдвэрийн яамны сайд П.Дамдин, нар болон мөн хэлэлфээрт оролцсон БНМАу, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд байв. Мөн дайллагад хятад монголын найрамдлын нйигэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй төлөөлөгчид байв. Элэгсэг дотно болсон энэ дайллага дээр БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц нар харилцан үг хэлэв. 1960 оны 9 дүгээр сарын 23. №227/7669/ 1-р нүүрт Хятадын нарлаг сайхан оронд


833 /сурвалжлагчийн тэмдэглэл/ Хөшиглөн татсан хөх манангийн дунд дүнсийх өндөр өндөр ноён шовх чулуут сарьдгийг ширтэхэд хүн ардын төлөө амв насаа зориулсан алдарт баатруудын хөшөө дурсгал мэт сүртэйеэ харагдана. Галт тэрэгний цонхоор байгалийн үзэсгэлэнг ширтэж явсан нэгэн хятад залуу: жанчхүү хэмээн үелэн тогтоосон алсын алс дахь урт давааг заахад бидний харц тэнд мөнхрөн хоцрох гэсэн мэт шуналтайяа бэлчцэгээв. Монгол зөвлөлтийн дайчид японы империализмийг бүт ниргэх ариун үйл хэргийн төлөө бүлээн цусаа асгаруулж халуун амиа зориулж байсан удаатай билээ. Ийнхүү эрт одоогийн түүхэн дурсгалыг мөнхөд өлгийдсөн хятадын уудам нутгаар аялан зорчсоор сар шахам хугацаа өнгөрүүлэхэд үзсэн харсан гайхамшигт сайхан зүйлс мянгантаа элбэг танилцаж дассан нөхөд түмэнтэй олон билээ. Өөрсдөө эдлэх тавилантай улс Бөгчим халуун нар зулай цоолом төөнөсөн зуны цэлмэг өдөр Бээжин хотын Сяншань уулын нэртэй том цэцэрлэгээр явахад сэрүү татан стэгэлд нэн тааламжтай байлаг. Мөнх ногоон ойгоор битүү бүрхэгдсэн түмэн цэцгийн мандөл бүхий тэр цэцэрлэгийг одоогоос 700 жилийн өмнө хэлхэн тоооны ямбатан эзэн өөрсдийн эрх ашгийн төлөө хятадын ард түмний хөлс цусыг сорон мөлжиж тэдний бүтээлч гараар байгуулжээ. Гэвч хятадын баатарлаг охид хөвгүүд гашуун гамшигт зовлонгийн хүнд болгоныг амсаж байсан эцэг өвгөдийнхөө уламжлалт тэмцлийг үргэлжлүүлэн эх орноо эзэрхэг харьстны түрэмгийн дарлалаас чөлөөлөн өөрсдийн гарара бүтээсэн эдлэл үнэт зүйлээ үе улиран эзэмших сайхан бололцоог үр ачдаа нээсэн юм. Энэ бол газар бүхний зочдын сонирхлыг татдаг түүхтэй мод байгаа юм гэж хажууд минь явсан орчуулагч залуу учирлан тайлбарлаад уурсан атиралдсан аварга могой мэт эрчлэн мушгаралдаж ургасан өндөр саглагар модыг заалаа. Тайлбарлагчинй ярианаас үзэхэд хөрөнгөтөн газрын эздийн эсрэг тэмцсэн ард түмний хилэнт тэмцэл туйлдаа хүрч байсан хятадын хувьсгалын ид өрнөлтийн үед сяншань уулын эзэн хөрөнгөтөн хувьсгалын тэмцлээс айн өөрөө өөрийгөө уул модноос урихдан дүүжилж тонилсон юм гэнэ. Үнэхээр чтэр явдал хөг инээд мээр дүүрэн санагдаж унахай хөрөнгөтнийг цааүлагч модыг их хувьсгалч гэж нэрлэхэд хилсдэхгүй мэт бодогдож билээ. Бид улын оройд баригдсан үзэсгэлэнт сайхан Бэхай цэцэрлэгийг сонирхлоо. Уул цэцэрлэг 800-1000 жилийн түүхтэй бөгөөд Циситэй лу гэдэг хатан хаан нутаг бүхний шилдэг уран дархан мужааныг цуглуулан бүтээлгээд 10 мянган лан шижир алт тэрхүү цэцэрлэгтээ зориулжээ. Оюун ухаан төгс уран гартны авъяас билгийн гандан бууршгүй өв дээж эдгээр зүйлийг одоо хятадын ард түмэн түүний үр хүүхэд өөрсдөө эдэлж байна. Нам тайван зуны орой Бээжин хотод айлчлан золгож ажил бүтээдлийнхээ арвин дээжийг ард түмэн эх орондоо ажилчин тариачин залуусын аз жаргалдаа бахдсан чөлөөт дуу анхилуун цэцэрлэгт тугэн цууриатахад өвгөд дээдсийн бүтээсэн өв уламжлалаа өөрсдөө дэлэн дэгжүүлж байгаа манай үеийн бахдал болсон залуусын дууг та чагнаач. Эд эх орныхоо жинхэнэ эзэн юм. Эд өөрсдийнхөө юмыг өөрсдөө эдлэх тавилантай улс гэж ярьсан өвгөжөөр үйлчлэгчийн үг үнэхээр надад тааламжтай санагдсан. Цайны талбарт


834 Ханжоу хотын тунгалаг толь гэгддэг Си ху нуур нүдний өмнө мяралзаад манан гүдэн татах эргий нь тэртээд загасчны далбаат завиуд толболон тодрох нь сонин ажэээ. Дашрамд дурдахад Ханжоу хот бол 2100 жилийн түүхтэй бөгөөд эртний сүн улсын нийслэл байжээ. Нүд алдам цайны ногоон талбай дунд бригадын дарга хижээлдүү насны авгайтай уулзахад тэр өөрийн бригадын ажилтай танилцуулав. Манай бригад 220 өрхийн 1116 хүн амтай хийт тариалах 936 мц талбайгаас 790 му-д цай тарьж үлдэх хэсэгт нь ургуулдаг юм. Энэ жилийн ургац тун сайн. Өнгөрсөн оны анхны түүлтийг энэ оныхтой зүйрлүүлбэл 10 хувиар даваад байна. Анх 1952 онд 8 өрхөөс бүрдэн тогтж эхэлж байсан тус бригадын түүхийг ссанаад харьцуулан бодоход үнэхээр хурдан түргэн хөгжсөн нь илэрхий. Одоо тэд му бүрээс 200 килограмм цай авахаар ажиллаж байгаа бөгөөд 1949 оны байдлаар цайны газар ажиллаж байсан нэг хүн 150 юань авч байсан бол 1959 онд 800 юань авах болжээ. Ганц энэ тоогоор үзсэн ч хятадын тариачин олны аж амьдрал хувьсгалын жилүүдэд хичнээн их дээшилсэн нь тодорхой. Эндхийн тариалдаг үнэр амт сайтай лунжин цай хүний мэдрэлийн системд сэрэлийн нөлөө үзүүлэх чадал, хоолны шингэлтийг сайжруулдаг чанараараа дорно дахинд нэн алдартай ажээ. Лунжин цайг жилд 4 удаа хураадаг ба уул цайны боловсролтын өсөлтийн чанар 3 хоногийн хугацаатай байдаг гэнэ. Хэрэв хугацаа нь өнгөрвөл чанар нь алдагддаг осолтой ажээ. Гэвч тус бригадын ажил хичээнгүй гишүүд тогтоосон хугацаанд нь лунжин цайныхаа арвин баян ургацыг гарздалгүй хурааж авдаг заншилтай юм. 1960 оны 9 дүгээр сарын 23. №227/7669/ 2-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт Монгол Хяталдын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан үйлдвэрийн хоршооллын төв зөвлөлтийн харъяа нийслэлийн байгууллагуудын ажиличн албан хаагчдын хжрал Улаанбаатар хотын артелийн клубт уржигдар боллоо. Найрамдлын 10 хоногийн нээлтийн тэр хуралд БНМАУ-ын үйлдвэрлэлийн хоршооллын төв зөвлөлийн дарга Дэмчиг, энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны орлогч дарга С.Цэдэндамба, Монгол Хятадын найрамдлын нйигэмлэгийн орлогч дарга Ш.Нацагдорж, Монгол Хятадын найрамдлын нйигэмлэгийн урилгаар манай оронд зочилж байгаа Хятад монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-Чиу, төлөөлөгчдийн бусад гишүүд оролцов. Тус хурал дээр БНХАУ-ын социалист байгуулалтдаа лож байгаа амжилтын тухай БНМАУ-ын үйлдвэрийн хоршооллын төв зөвлөлийн орлогч дарга Пунцаг дэлгэрэнгүй үг хэллээ. Мөн үйлдвэрийн хоршооллын үйлдвэрүүдэд ажилла жабйгаа Хятад ажилчдын өмнөөс урчуудын артелийн ажилчин Го Юу-фу хятад кадр Шү Жи-Мин, нарын зэрэг нөхөд баяр хүргэж үг хэллээ. Н.Цэвээндорж 1960 оны 9 дүгээр сарын 24. №228/7670/ 2-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын 10 хоног БНХАУ-ын ажиллах хүчний бие тусламж


835 Бүгд найрамдах хятад ард улсаас ажилчин ирүүлж Бүгд найрамдах монгол ард улсын үйлдвэрлэлийн хөгжилтөд туслах тухай БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт 1960 оны 9 дүгээр сарын 20-нд улаанбаатар хотод гарын үсэг зурав. Энэ хэлэцээр бол БНМАУ, БНХАУ-ын лзасгийн газар хооронд 1955 оны 4 дүгээр сарын 7-нд Бээжин хотод байгуулсан хэлэлцээрийн үргэлжлэл бөгөөд тэр хэлэлцээр амжилттай биелж хугацаа нэгэнт дууссан учир энэхүү шинэ хэлэлцээрийн манай засгийн газрын хүсэлтээр байгуулж байна. Энэ хэлэлцээр ёсоор БНМАУ-ын аж ахуй соёлыг хөгжүүлэх 3 дугаар таван жилийн төлөвлөгөөний бүх хугацаанд манай улс ардын аж ахуйн олон салбарт чухал хэрэгцээтэй олон арван төрлийн мэргэжилтэй 12000 хятад ажилчныг БНХАУ-аас тус улсад жил тутам ирүүлж монгол хятад ажилчид харилцан суралцах харилцан туслалцах, үйлдвэрийн туршлагаа харилцан солилцох үндсэн дээр ажиллуулах болов. Шинэ хэлэлцээрээр хятад ажилчдыг цаашид 3 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд манай оронд ур бүтээлтэй улируулан ажиллуулах явдалтай холбогдсон олон чухал асуудлын талаар хоёр улсын засгийн газар саналаа харилцан солилцож гарсан бүх асуудлыг санал нэгтэй шийдвэрлэсэн билээ. Ийнхүү хятадын олон зуун сая ажилчин тариачин ангийн төлөөлөгч олон ажилчныг манай орны материал баялаг үйлдвэрлэх үйлдвэрлэл дээр монгол ажилчдын нэг адил нөхцлөөр ажиллуулж байгаа явдал хятадын ард түмнээс манай улсын социализм байгуулалтад улам нэмэгдүүлэн үзүүлж байгаа эдийн засгийн олон талтай их тусламжийн нэг чухал хэсэг мөн. Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн нэг гол зүйл болох ажиллах хүчний тусламжийг үзүүлж байгаа ийм сайхан жишээ Зөвлөт холбоот улс тэргүүтэй социалист лагерийн орнуудын хооронд л байж болох зүйл юм. Урдах хэлэлцээр ёсоор БНХАУ 1955 оноос эхлэн манай аж үйлдвэр, барилгын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйү, зам тээвэр зэрэг улс ардын аж ахуйн олон салбарт чухал шаардлагатай 70 орчим төрлийн өндөр мэрэгжилтэй 15000 шилдэг залуу ажилчдаа, уг ажиллаж байссан үйлдвэр дээрээс нь манайд шууд томилон ирүүлж өнгөрсөн 5 гаруй жилийн хугацаанд маш их үр дүнтэй ажиллуулж байгаа юм. Манай оронд сүүлийн жилүүдэд бүтээн босгосон барилга байгуулалтын ажилд эдгээр хятад нөхдийн уран гар бүтээлч хөдөлмөр оролцоогүй нь үнэхээр цөөн билээ. Ажиллах хүчний энэ асар их тусламжийн шйидвэрлэх оролцоотойгоор сүүлийн 5 жилд манай оронд Налайхын их уурхай, сүүний завод, улаанбаатар сүхбаатар хот, чойбалсан булган, увс аймгийн гурилын тээрэм зэрэг олон үйлдвэрийн газрын барилга Пионер залуучууд, барилгачдын ордон болон Улаанбаатарын 3, 5, 18 дугаар дунд сургууль, Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургууль, Улаанбаатар хотын 2 дугаар төрөх тасаг, хүн эмнэлгийн техникум зэрэг олон тооны соёл гэгээрэл, эрүүлийг хамгаалах газрын барилга, Налайхын ажилчдын сууцны бүхэл бүтэн тосгон, 40 мянгатын орон сууцны олон барилга, төмөр замын ажилчдын орон сууцны хэдэн арван барилга, Улаанбаатар хотын хэд хэдэн 54, 60 айлын орон сууц зэрэг нийт 500 мянгаад хавтгай дөрвөлжин метр квадрат талбайд бүтээн байгуулалт хийх юм. 1960 оны 9 дүгээр сарын 24. №228/7670/ 3-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын 10 хоног


836 Хань нөхдийн халуун тусламж Манай улсын социалист хөлөө аж ахуйд БНХАУ-ын эдийн засаг санхүү ажиллах хүчний тусламжаар байгуулагдаж байгаа том барилга байгуулалтын нэг бол Хархорины усжуулах систем юм. Харорины усжуулах системийн барилгын нитй талбай 9630 га-гаас жинхэнэ усжуулах ашигтай талбай нь 8210 га юм. Хархорины усжуулах систем ашиглалтад орсноор тус аж ахуйнхан энэ жил хур бороо орох бол уу? Ургац яана гэж суухгүй жил бүр тариа хүнсний ногооны баттай өндөр ургац хурааж байх бололцоогоор хангагдаж байна. Хархорины усжуулах системийн барилгын гол суваг нь 17 км урт , нэг сувгаар 8 шоо метр ус урсана. Гол сувгаас гадна туслах 3 суваг, хөндлөн 30 суваг, талбайн дундах 147 суваг илүүдсэн ус буцаах 37 суваг, бүгд нийлсэн 370 метр урт суваг байгаа бөгөөд энэ нв даруй энэ нь даруй хархориноос улаанбаатар хүртэл суваг татсантай тэнцэх урт юм. Усжуулах системийн барилгыг барихад 2985 том жижиг хаалт гүүр барьж 1570 мянган метр шороо, 750 шоо метр чулуу, 8 мянган шошо метр модны ажио хийжээ. Энэ нүсэр барилга байгуулалтын ажлыг социализм байгуулах нэг үзэл санаагаар удирдуулсан хятад нөхөд манай орны айгаль цаг уурын эрс тэрс нөхцөлд байгалийн элдэв бэрхшээлийг зоригтой сөрөн туулж барьж байгуулсан юм. 1959 онд орхон голын ширүүн урсгалын хэсэгт 182 метр урт далан байгуулж голын урсгаоын татах хаалт толгойн барилга барьж байх үед орхон гол нэн их үерлэж хятад нөхөд зориг баатарлагийн гайхамшигаар тэр үеийг даван туулсан нь бахдалтай. Хархорины усжуулах системд баригдаж байгаа бас нэг нүсэр ажил бол 528 киловаттын хүчтэй цахилгаан станцын барилга юм. Тэнд 11 метрийн өндрөөс секундэд 6 метрийн хурдтай урсах усны хүчирхэг хоолой айгуулах зэрэг лут ажил хийгджээ. Хархорины усжуулах системийн энэ барилга байгуулалтын ажил 1959 оны 6 дугаар сард эхэлж одоо ашиглалтад орж хятад хань нөхөд маань өөрийнхөө эх орондоо социализм байгуулж байгаа аварга туршлагаараа ах дүү монголын мщард түмэндээ үзүүлж байгаа чин сэтгэлийнмтусламжийн нэг илэрхийлэл юм. Хархорины усжуулах системд ажиллаж байгаа хятад нөхөд 1959 оны төлөвлөгөөт зорилтоо 121,4 хувиар биелүүлж 2600 га талбайг ашиглалтанд оруулсан бол 1960 онд шаргуу чармайлтаараа сар улирал бүрийнхээ төлөвлөгөөгөө 181-336 хувиар биелүүлж ажилласаны дүнд уул барилгын ажлаа хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулав. Хятад нөхөд энэн усжуулах системийн барилга дээр ажиллахдаа өөрийн эх орны туршлагаар нэг хэсэг газрыг бүрэн дуусгаад дараагийн хэсэгт орох гэдэг зарчмаар ажилласан байна. Бас хөдөлмөрийг хөнгөвчлөн газар шорооны хүнд хүчир ажилд техник нэвтрүүлэх талаар их ажил сэдсэн нь тэдний ажлаа хурдасган чанартай хийхэд таатай нөхцөл болжээ. Хамтран ажиллаж харилцан туслалуах замаар хоцрогдож яваа хэсгээ тэргүүний хэсгийн зэрэгт өөд нь татаж өдрөөс өдөрт нйитээрээ нэгэн зэрэг урагшлах гэдэг зорилтын дор ажилласанаар 1959 онд зөвхөн тэргүүний хэсэг гэж байсан бол 1960 онд нийтээрээ тэргүүний бригадын зэрэгт хүрсэн нь гялалзсан амжилт гаргахын уг сурвалж болжээ. Усжуулах барилгын хятад нөхөд ч хархориныхонд тариа ногоогоо тарихад мэргэжлийн зөвлөгөө гөч тарих хураах үеэр ажиллах хүчний их туслалцаа үзүүлж байжээ.


837 А.Дашням 1960 оны 9 дүгээр сарын 28. №231/7673/ 1-р нүүрт Хятад Монголын найрмдлын нийгэмлэгийн төлөөлөгчид манай оронд байгаа нь Сүхбаатар хот идэвхиитэн сурвалжлагчийн телефон мэдээ Монгол Хятадын найрмадлын нйигэмлэгийн захиргааны урилгаар манай оронд зочилж байгаа Монгол Хятадын найрамдлын нйигэмлэгийн орлогч дарга Цао Ди—чиу тэргүүтэй төлөөлөгчид 23-нд Төв аймгийн Жаргалантын сагийн аж ахуйд очиж намрын тариа хураах ажил үхэр адуу тахианы фермийн ажилтай танилцаж Жаргалантын 10 жилийн дунд сургууль үзэв. 24-нд Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн сангийн аж ахуйд очиж сспиотийн завод тарианы үтрэм зэргийг үзэв. 25-нд Сэлэнгэ аймгийн төвд очиж БНХАУ-ын тусламжаар байгуулагдсан мод боловсруулах завод цаас фанерийн үйлдвэр, чүдэнзний фабрикийн ажилтай танилцаж мод боловсруулах комбинат дээр болсон хятад монгол ажилчдын цуглаанд оролцов. Мөн төлөөлөгчид 26-нд Дарханы сангийн аж ахуйд атар гаүар эзэмшиж байгаа залуучуудын нэрэмжит сангийн аж ахуйн ажиллагаатай танилцжээ. 1960 оны 9 дүгээр сарын 28. №231/7673/ 1-р нүүрт Хар хорины барилга байгууламжийн ажилд амжилт гаргасан хятад нөхөддөө баяр хүргэе Усжуулах суваг усан цахилгаан станц ашиглалтад оров ХАРХОРИН. / “Үнэн” сонины тусгай сурвалжлагч/ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан Хархорины усжуулах сувгийн барилга байгуулалтын ажил дуусч ашиглалтад орж байгаатай холбогдуулан БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын комиссын гишүүд уг барилгыг хүлээлгэх албан ёсны баримт бичигт БНМАУ-ын засгийн газрын комиссын дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд Д.Дэмбэрэл, БНХАУ-ын засгийн газрын комиммсын дарга БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн Эрхт Элчин сайд Се Фушэн нар Хархорины сангийн аж ахуйн төвд 9 дүгээр сарыи 27-нд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш, Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх эахиргааны дарга Д. Сүхбат мөн хоёр засгийн газрыи комиссын гишүүд гадаадын ба монголын сэтгүүлчид байлцав. Монгол Хятадын ард түмний найрамдлыг ерөөсөн лозун туг далбаа, нөхөр Ю.Цэдэнбал, Мао Цзэ-дун нарын хөргөөр чимсэн Хархорины сангийн аж ахуйн улаан буланд усжуулах сувгийн барилга дээр ажилласан хятад ажилчид, сангийн аж ахуйн ажилчин албан хаагчид, хөдөлмөрчид олон зуун хүн цугларсан байв. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн эарлигаар БНМАУ-ын одон медалиар шагнагдсан Хархорины усжуулах


838 сувгийн барилга дээр ажиллаж өндөр амжилт гаргасан хятад ажилчдад уул одон медалийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлалийн орлогч дарга Д.Майдар гардуулан өглөө. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар шаг нагдагчдад баяр хүргэж үг хэлэв. Шагнагдагчдын өмнөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан хятад ажилчин Чинь Шио-вэнь үг хэлэв: Үүинй дараа Хархорины усжуулах системийн толгойн барилга дээр усжуулах сувгийг нээхэд зориулсан хөдөлмөрчдийн цуглааныг Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Д.Сүхбат нээв. Цуглаан дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар үг хэлэхдээ, өнөөдөр манай орны амьдралд бас нэг сайхан үйл явдал болж БНХАУ-аас байгуулж өгсөн Хархорины услах систем, усан цахилгаан станцыг хүлээн авч байна. БНХАУ-аас манай оронд үзүүлж байгаа тусламж зөвхөн энэ төдий биш завод шинээр байгуулагдан хятадын хэдэн мянган ажилчин, инженер, техникийн хүмүүс манай орны социалист байгуулалтад гар биеэрээ оролцон асар их тусламжийг үзүүлж байна гэж тэмдэглээд нөхөр Майдар цааш нь хэлэхдээ, БНХАУ-ын 11 жилийн ойн өмнө энэ усжуулах систем усан цахилгаан станцын барилгыг хүлээн авч байгаа нь манай ард түмнүүдийн ах дүүгийн найрамдал хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр боллоо. Энэ барилга дээр ажилласан БНХАУ-ын инженер техникийн ажилтан, ажилчин та бүхэнд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын засгийн газрын өмнөөс халуун баяр талархлаа хүргэе гэлээ. Мөп цуглаан дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бурэн Эрхт элчии сайд Се Фу-шэн үг хэлэхдээ, БНХАУ-аас туслан барьсан Хархорины усжуулах системийн барилгыг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч байгаа нь тус хоёр орны ард түмний найрамдлын нэг тод илрэл мөн. Энэ усжуулах системийн барилга монголын хөдөө аж ахуйг хөгжүулэх социализмыг бүтээн байгуулахад нь зохих хувь нэмэр болоосой гэж бид чин зүрхнээсээ ерөөж байна гэв. Элчин сайдын үгийн төгсгөлд манай хоёр улсын засгийн газар ард түмэн социализмыг бүтээн байгуулах үйлсдээ бие биенээ үргэлж дэмжсээр ирсэн билээ. Энэ нь манай хоёр ард түмний найрамдал хамтын ажиллагааны бат үндэс нь болсон юм гэлээ. Цуглаан дээр Хархорины сангийн аж ахуйн тарианы 2 дугаар бригадын дарга Даваажав, усжуулах сувгийн барилгын ерөнхий инженер Ли Вэй-жь нар үг хэлэв. Дараа нь БНМАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд Д.Дэмбэрэл Хархорины усжуулах сувгийн барилгын ангийн дарга Юань Зэ-жүньд БНМАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны дурсгалын туг баярын бичгийг гардуулан өглөө. Хархорины усжуулах системийн барилгыг хүлээлгэн өгөх албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ддрга Д.Сүхбат хүлээн авалт хийв. Хүлээн авалт дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Адилбиш, Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин нар байв, Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын комиссын гишүүд байлцав. 1960 оны 9 дүгээр сарын 29. №232/7674/ 1-р нүүрт


839 Нөхөр Ю.Цэдэнбал Хятад Монголын найрамдлын нйигэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МАХН-ын төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал, монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны урилгаар БНХАУ-ын 11 жилийн ойг тохиолдуулан зохиосон монгол хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцон манай оронд зочилж байгаа хятадын коммунист намын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга хятда монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй хятад монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалт дээр төлөөлөгчдийн гишүүн хятад монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, Өвөрмонголын өөртөө засах орны орлогч дарга Заяатай хятад монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн бүх хятадын эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичгийн дарга У Чуан хэн, Шанхай хотын нэхмэлийн хэрэг эрхлэх газрын дарга Лу Жи хуа, нар байлцав. Монголын талаас монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн дараг Д.Балжинням, тус нийгэмлэгийн орлогч дарга Ш.Нацагдорж, мөн нарийн бичгийн дарга Ч.Далай, энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх ощхорооны орлогч дарга С.Цэдэндамба нар байлцав. 1960 оны 9 дүгээр сарын 29. №232/7674/ 1-р нүүрт Хятадын коммунист намын төв хорооны дарга нөхөр Мао Цзе дун, БНХАУ-ын дарга нөхөр Лю шао ци, БНХАУ-ын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга нөхөр Жу Дэ, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай нар танаа Хайрт нөхөд өө хятад ард түмний үндэсний баяр БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол ардын хувьсгалт намын төв хороо, БНМАУ-ын ардын их хурлын тэргүүлэгчид, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, Монголын бүх ард түмний өмнөөс Та бүгдэд та нараар уламжлан хөдөрмөрт дуртай агуу их хятадын бүх ард түмэнд чин зүрхний баяр хүргэж сайн сайхныг ерөөе. Манай ард түмэн социалист орнуудын бүх ард түмний хамт өөрийн агуу их хань хятадын ард түмний үндэсний баярыг баяр ёслолтой тэмдэглэхдээ агуу их хятадын ард түмэн яруу алдарт коммунист намынхаа улирдлагаар улс ардын аж ахуйгаа хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөни үндсэн үзүүлэлтийг хугацаанаас нь өмнө биелүүлж социалист нийгмийг амжилттай хурдан байгуулж өөрийн орны улс төр эдийн засаг соёлын бүх салбарт шинэ амжилт олж байгаад чин сэтгэлээсээ баярлан бахдаж байна. Хятадын ард түмний эдгээр ялалт энх тайвны төлөө цуцалтгүй тэмцэл нь энх тайвны үйл хэрэг болон агуу их зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан хүчирхэг социалист лагерийг бэхжүүлэхэд том нэмэр хандив болж байна. Пролетарийн интернациолизмын их зарчим дээр үндсэлсэн манай хоёр орны ард түмний ах дүүгийн найрмадал цуцалтгүй бэхжиж байна. БНХАУ-ын төрийн зөвлөлин ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай манай оронд найрсаг айлчилж “БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал харилцан туслалцах гэрээ “, “БНМАУ-д эдийн засаг,


840 техникийн тусламж үзүүлэх тухай БНМАУ, БНХАУ-ын засгин газрын хэлэлцээ байгуулсан нь манай хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал улам бэхжин хөгжиж байгаагийн тод илэрхийлэл боллоо. Энэ тэмдэглэлт өдөр манай ард түмэн хятадын ард түмнээс манай орны социалист байгуулалтад удаа дараа сэтгэл харамгүй тусламж үзүүлж байгаад чин зүрхний баяр талархлаа илэрхийлж агуу их хятаын ард түмэнтэй ах дүүгийн найрамдлаа цаашид гуйвалтгүй хөгжүүлэн бэхжүүлэхэд зориг шийдвнр төгөлдөр байна. Бидний нйитийн ариун үйл хэрэг коммунизс ба зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан социалист лагерийн орнуудын ард түмний нэгдэл нягтралын цаашдын хөгжилтийн төлөө БНХАУ-ын социалист байгуулалтад цаашдын их амжилт олох даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалж бататгах үйлсийн төлөө үр бүтээлт хөдөлмөртөө их амжилт олж эрүүл энх урт удаан наслахыг хайрт нөхөд та бүгдэд чин сэтгэлээсээ ерөөе. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 1-р нүүрт Хятад Монголын найрамдлын нйигэмлэгийн дарга хүндэт нөхөр Чжан Жи-сян танаа Их Хятадын ард түмэн коммунист намынхаа мэргэн улирдлагаар олон жилийн баатарлаг тэмцлийнхээ үрээр Хятапын ард түмэнд шинэ үе нээсэн БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ойг тохиолдуулан танд ба танаар дамжуулан хятад монголын найрмадлын нйигэмлэгийн бүх гишүүд, их Хятадын ах дүү хөдөлмөрчин ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Агуу их хятадын ард түмнээс тусгаар тогнолын өнгөрсөн 11 жилд өөрийн орны улс төр эдийн засаг соёлыг түргэн хөгжүүлэн эх орондоо социализм байгуулах байгуулах үйл хэрэгт олсон их амжилтад монголын ард түмэн бахархан баярлаж байна. Их Хятадын ард түмнээс БНМАУ-д үзүүлж байгаа ах дүүгийн интехрнационалист их тусламж нь манай орны хөгжилтийг түргэтгэхд их хувь нэмэр болж байгааг монголын ард түмэн бүрэн ойлгодог юм. Хятадын ах дүү ард түмэн, эх орныхоо социализмын бүтээн байгуулалт болон даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх ариун үйлстээ улам их амжилт олохыг ерөөе. Монгол Хятадын ард түмний ах дүүгийн найрмадал улам бэхжтүгэй. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 1-р нүүрт БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ойд зориулсан баярын хурал Улаанбаатарт болсон нь Бүгд найрамдах Хятад ард улс тунхагласны 11 жилийн ойд зориулсан нийслэлийннам улс олон нийтийн байгууллага хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн баярын хурад өяигдөх улсын хөгжимт драмын театрт болов. Баярын хуралд гадаад орнуудаас тус улсад суугаа эляин сайдын яамдын тэргүүн ба хариуцлагатай ажилтан нар оролцов. Хурлын тэргүүлэгчдийн байрыг Монгол Хятадын далбаа В.И.Лениний баримал, Моа цзе дун, Ю.Цэдэнбал нарын хөрөг болон БНХАУ тунхагласны 1 жилийн ой мандтугай гэсэн уриагаар чимэглэжээ. 20 цаг болж ёслолын байдалтай чимэглэсэн хурлын байранд Д.Балжинням, Ю.Дүгэрсүрэн, Д.Моломжамц , Ю.Цэдэнбал Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын сайд нарын


841 зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн нарын зэрэг нам засгийн удирдагчид болон БНХАУаас мус улсад суугаа онц бөгөөл бүрэн эрхт элчин сайд Се фу шен Монгол Хятадын найрамдлын арав хоногийн ажилд оролцож байгаа Хятадййн коммунист намын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд хятад монгол найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга цао ди чиу тэргүүтэй хятад монголын найрмадлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг гарч ирэхэд хжралд оролцогсод хүндэтгэн босч алга нижигнүүлэн ташиж баяр хүргэв. БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ойд зориулсан нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн баярын хурлыг Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нөхөр С.Батаа нээж үг хэлэхэд аөгжимд БНХАУ БНМАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Баярын хуралд БНХАУ байгуулагдсаны 11 жилийн ойн тухай Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Н.Лувсанравдан илтгэл хийв. Нөхөр Лувсанравдан илтгэлийнхээ эхэнд одоогоос 11 жилийн өмнө аугаа их Хятадын ард түмэн алдарт коммунист намынхаа удирдлагаар ардын их хувьсгал хийж гадаадын империализм, дотоодынтом хөрөнгөтөн феодал, газрын эздийн ноёрхлыг тзлхэн унагааж үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо байлдан лож арлын ардчилсан байгуулал тогтоосон билээ. Хятадын их ялгуусан хувьсгалын 11 жилийн түүхт ойн баярыг монголын ард түмэн дэлхийн шударга хүн төрөлтний хамт их баяр баясгалантай ёслон тэмдэглэж байна. Хятадын хувьсгал бол агуу их Октябрийн социалист хувьсгалын шууд үргэлжлэл бөгөөд Октябрийн хувьсгалын дараа хүн төрөлхтний түүхэнд болсон асар их хувьсгалт үйл явдал мөн. Хятадын ардын хувьсгал ялсан нь имдерриализмын колонийн системд сүрхий цохилт болсон юм. Хятадын хувьсгалын гол ач холбогдол нь Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист лагерь мандан бадарч капитализмын зайлшгүй мөхөх зүй тогтлыг дахин нотолсон явдал юм гэв. Илтгэгч Хятадын ард түмний социализмын бүтээн байгуулалтад олж байгаа түүхт их ололт амжилтыг сэтгэл бахдам тоо баримтаар нотлон яриад Хятадын ард түмнээс энэ 11 жилийн дотор олсон сайхан амжилт нь Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист лагерийн хүчин чадлыг бэхжүүлж Ази болон даян дэлхийн бат энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахд их нөлөө үзүүлэх чухал хүчин болж байна. Хятадын ард түмний социализм байгуулж байгаа гялалзсан амжилтанд социалист лагерийн орнуудйн ах дүү ард түмэн дэлхий дэвшилт хүн төрөлхтөн зүй ёсоо баярлан талархаж байна. Гэтэл америкийн империалистууд тэргүүтэй дэлхийн харгис хүчин хятадын эсрэг илэрхий түрэмгийлэх бодлого явуулж хятадын дотоод хэрэгт оролцох жигшүүрт арга явуулга хийсээр байгаа ба НҮБ-д БНХАУ-ын албан ёсны байраа эзлэх явдалд саад хийж дэвшилт хүн төрөлхтний зэвүүцэл төрүүлж байна. Хятадын ард түмний баатарлаг тэмцлээр америкийн эзэрхэг түрэмгийчүүдийн оролдлого тэдний гар хөл болсон Чан кай шинийн бүлгийн дампуурсан оролдлого бут цохигдож аугаа их хятадын ард түмэн эх нутгийнхаа салшгүй хэсэг Тайванийг чөлөөлнө гэдэгт бид бат итгэж байна. Манай их хөрш Хятад оронд ардын хувьсгал ялсан явдал монгол хятадын ард түмний хоорондын харилцаанд шинэ үе нээж манай хоёр улсын түүхэнд урьд хэзээ ч байгаагүй бие биеэ хүндэтгэх тэгш эрхтэй хамтран ажиллах харилцан туслалцах ах дүүгийн интернационалист харилцаа хөгжсөн юм. БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай манай засгийн газрын урилгаар


842 энэ 5 дугаар сард манай оронд морилон ирж манай хоёр улсын хооронд найрамдал харилцан туслалцах тухай гэрээ хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулсан явдал Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрмадал хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд шинэ алхам болсныг онцлон тэмдэглэв. Хятадын коммунист нам БНХАУ-ын засгийн газар хятадын ард түмэн манай оронд социализм байгуулах үйлст зориулан удаа дараа эд материал, ажиллах хүчний тусламж үзүүлж байгаа сэтгэл харамгүй тусламжийн тухай ярихдаа манай социализммын байгуулалтад гар бие оролцож шургуу хөдөлмөрөө дайлан шинийг санаачлан ихийг бүтээн байгуулж байгаа хятад ажилчид инженер техникчид, тэдний гэр бүлийнхэнд БНХАУ байгуулагдсаны 11 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун баяр хүргээд Монгол Хятадын ард түмний хоорондын ах дүүгийн найрамдал, эдийн азсаг, соёлын ахмтын ажиллагааны хөгжилт бэхжилтийн нэг сайхан жишээ болж байна гэв. Илтгэгч бас Хяталын их хувьсгалын 11 жилийн түүхт ойн өмнөхөн манай орон даяар зохиогдож байгаа Монгол Хятадын найрамдлын 10 хоногийн ажил манай хоёр улсын ах дүүгийн хамтын ажиллагаанд шинэ хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Нөхөр Лувсанравдан илтгэлийнхээ төгсгөлд өнөөдөр манай ард түмэн бүх социалист лагерийн орнуудын дэлхийн дэвшилт хүчин манй их хөрш ах дүү хятадын ард түмний ялгуусан хувьсгалын 11 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа үед бидний анхаарлыг татаж байгаа бас нэг том үйл бол НҮБ-ын ерөнхий ассамблейн 15-р чуулган болж СССР-ийн сайд нарын зөвлөлийн дарга Н.С.Хрушев Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблейн индэр дээрээс америкийн империализм тэргүүтэй олон улсын харгис хүчний жигшүүрт бодлогыг илрүүлэн цохилт өгч дайнд бэлтгэх болон улс орнуудын бүрэн эрхт байдалд халдах явдлыг эрс буруушаан колонийн дэглэмийг эцэс болгох зэвсэглэлийг хураах асуудлыг шийдвэрлэх тухай зөвлөлт засгийн газар нийт социалист лагерийн орнууд бүх шударга хүн төрөлхтний энх тайванч бодлогыг илэрхийлжээ. Энэ нь олон улсын хүнд байдлыг сулруулж энх тайвныг хамгаалах үйлст их хувь нэмэр оруулсан явдал мөн гэж онцлон тэмдэглэв. БНХАУ байгуулагдсаны 11 жилийн ойг Монголын ард түмэн халуунаар тэмдэглэж 9 дүгээр сарын 21-нээс эхлэн монгол хятдадын найрамдлын 10 хоногийн ажил зохион явуулж эхэлсэн билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын олон нийтийн төлөөлөгчдийн баярын хурал болж байгаад бид туйлын их баяртай байна. Би энэ баярын хуралд оролцож байгаа та нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн хамт та нараар дамжуулан Монголын бүх ард түмэнд эрхэм өндөр хүндэтгэл дэвшүүлье гэж нөхөр Се фу-шэн үгнийхээ эхэнд хэлэв. Өнөөдөр Се фу-шэн Хятадын ард түмэн жолоодогч Моа цзе-дунээр удирдуулсан коммунист намын жолоодлогоор социализмыг хурдан явцаар байгуулах үйлст олон лут их амжилтын тухай дэлгэрэнгүй яриад тэр лут их амжилт нь хятадын коммунист намын социализм байгуулах жанжин шугамын гэрэлт туяаны дор олсон юм. Энэ бүх амжилт Хятадын комунист намаас дэвшүүлэн тавьсан социализм байгуулах жанжин шугам зөв болохыг бүрэн нотолж байна гэв. Нөхөр Се Фу-шэн цааш нь хэлэхдээ хятадын ард түмэн өөрийн их баярыг тэмдэглэн өнгөрүүлж өөрсдийн амжилтад улам зоригжиж байгаагийн хамт Монголын ард түмэн нөхөр Цэдэнбал тэргүүтний МАХН-ын жолоодлогоор хөдөө аж ахуйгаа хоршооллон дуусгаж дангаар ноёрхох болсон социалист аж ахуй бий болгоод дан мал аж ахуйтай байсан


843 орныг хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орон болгон хөгжүүлснийг баяр бахдалтай харж байна гээд Монголын ард түмнээс социалист байгуулалтдаа олж байгаа амжилтын тухай дурдав. Нөхөр Се фу-шэн хэлэхдээ манай улс бусад социалист бүх улстай нэг адил энх тайванч гадаад бодлого тууштай явуулж нийгмийн янз бүрийн байгуулалтай орнууд энх тайвнаар зэрэгцэн орших явдлыг эрхэмлэдэг бөгөөд АНУ тэргүүтэй империалистуудын түрэмгийллийг эсэргүүцэх даян дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө цуцалтгүй тэмцэж байна. БНХАУ байгуулагдсаны дараах 11 жил бол Хятадын ард түмнээс даян дэлхийн энх тайван болоод хүн төрөлхтний дэвшилтийн төлөө тэмцсэн 11 жил мөн юм. БНХАУ байгуулагдмагц Зөвлөлт холбоот улс болоод бусад социалист оронтой нэгдэн нөхөрлөх харилцан туслалцах хамтран ажиллах цоо шинэ хэв маягийн дипломат харилцаа тогтоосон юм. Манай улс социалист ах дүү орнуудын хоорондын энэхүү ойр дотно нөхөрсөг харилцаа бол марксизм-ленинизмийн үзэл санаа пролетарийн интернацианализмын зарчим дээр тулгуурласан тул эвдрэшгүй байдаг бөгөөд энэ 11 жилийн турш өдөр ирэх тусам бэхжин хөгжиж ирсэн билээ. Манай ард түмэн бүх социалист орнуудтай нягтарх явдлаа бататгахын төлөө цуцалтгүй чармайн зүтгэж байна. Манай ард түмэн зэвсэглэл хурааж цөмийн зэвсэн хориглох хийгээд олон улсын хурцадмал байдлыг зөөлрүүлэхэд чиглэсэн зөвлөлтийн санаачлага ажиллагааг тууштай дэмжиж байна гэв. Баярын хурлын дараа нийслэлийн урлагийнхны болон хятад ажилчдыг сайн дурын уран сайханчдын хамтарсан концерт тоглов. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 1-р нүүрт Хятад үндэсний “Гохуа” зургийн үзэсгэлэн нээгдэв Монгол Хятадын найрмадлын нйигмэлэгийн найрамдлын 10 хоногийг тохиолдуулан БНХАУ-ын орчин үеийн “Гохуа” зургийн үзэсгэлэн өчигдөр Улаанбаатар хөдөлмөр нийгэмлэгийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнг Монголын уран бүтээлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Н.Чүлтэм нээж үг хэвэл. Үзэсгэлэнг нээхэд МАНХ-ын төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн Н.Лувсанравдан, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, МАНХ-ын төв хорооны суртлын хэлтсийн эрхлэгч Г.Чимид нар байв. Мөн БНХАУ-аас БНМАУ-д сууга онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Су Фу шен, монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн урилгаар манай оронд зочилж байгаа Цао Ди чиу тэргүүтэй хятад монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид байв. Үзэсгэлэнгийн нээлт дээр гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд монголын ба гадаадын сэгүүлчид байлцав. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 1-р нүүрт Нийслэлийн 740-өөд айл удахгүй тохилог сууцанд орно БНХАУ-ын тусламжаар Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууцны 50 мянгатын барилгын талбайд, хоёр сарын өмнө байсан байдал одоо эрс өөр болжээ. Тэр үед өнгө


844 үзэсгэлэнгээ бүрэн төгс олж авч хараахан амжаагүй байсан 50 мянгатын барилгын талбайд одоо шаргал өнгөтэй дөрвөн давхар жигдхэн барилгууд ярайтал эгнэн баригдаж гуа үзэсгэлэнгээрээ тодрон харагдах болжээ. Орон сууцны эдгээр дөрвөн давхар барилгын хооронд саяхан болтол эмх замбараагуй хөглөрч байсан шороо, чулуу, барилгын материалын оронд одоо шув шулуухан цардмал зам зурайж, түүгээр авто машии нааш цааш сүлжин давхих болжээ. Барилга дээр ажиллах ажилчи ч бас цөөрсөн мэт үзэгдэнэ. Энэ тухай 50 мянгатын барилгын орлогч дарга Жан Шү-шинээс асуухад түүний хэлсэн нь: -Тнйнхүү цөөн үзэгдэх болсны учир бол манай барилга дээр ажиллаж байсан нилээд ажилчдыг өөр барилгад шилжүүлснээс болсны гадна ажилчид барилгын гадна талын ажлаа дуусгаж, одоо ихэвчлэн барилгын дотуур хийпгдэх будаг, сантехникийн ажилд орж ажиллаж байгаагаас болсон биз гэв. Үзтэл, бас цахилгааны болон сантехиик монтажийн ажил ч шувтрагандаа ойртож байгаа ажээ. Одоогийн байдлаар энэ ажлын даруй 60 хувийг хийгээд байна гэж хятад нөхөд ярьж байна. Ер нь дулаацуулах шугам, цэвэр усны хоолой, бохир усны татуурга, эдгээрийг угсрах ажлыг БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ойн өмнө үндсэнд нь дуус-гахаар хятад барилгачид мэрийн ажиллав. Харин 10 дугаар сарын 1-нээс нааш хийгдэхгүй үлдэх, сантехникийн ажлын өчүүхэн хэсгийг барилгын талбайг цэвэрлэсний дараа хийж дуусгах юм. Уг барилга ашиглалтад орсноор 740-өөд айлыг тохилог сууцаар хангах тус бур 4 давхар 13 том байшингаар бидиий явж үзэхэд будагчид ихэвчлэи сүүлчийн будгаа түрхэж байлаа. Түүнчлэн 50 мянгатын дэргэд баригдаж байгаа дэлгүүр, ясли, хүүхдийн цэцэрлэгийн барилгын дотоод ажил одоо ид хийгдэж байиа. 50 мянгатад ажиллаж байгаа хятад нөхөдтэй хэнтэй нь ч уулзаж ярилцахад тэд өөрсдийн энэ том бүтээлээ хугацаанаас нь өнмө ашиглалтад оруулахаар зориг төгөлдөр байгаагаа илэрхийлж байлаа. Тэд олон зуун орон сууцны барилгаа монгол ах дүү нартаа гардуулан өгөх баярт өдрийг төлөвлөсөн цагаас нь нааш татахын тул өдөр бүр илүү цагаар ажиллаж байна. Нийслэлийн оршин суугч хэдэн зуун өрх айл шинэ сууцандаа орох өдөр хятад барилгачдын интернационалист чармайлтын ачаар улам бүр ойртсоор байна. Г. Адьяа. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 2-р нүүрт Анд нөхдийн гараар /сурвалжлага/ Байдрагийн сангийн аж ахуйн төвд хааяа орж ирэхэд олноор зэрэглэн байдаг гэр цөөрч, оронд нь өнгө будаг ялгарсан шинэ шинэ нэг, хоёр давхар байшин боссон байх болжээ. Энэ олон барилгыг ямар түргэн босгоод байна гэж нэгдлийн гишүүн Цэндийн асуухад хамт явсан Гончиг -Тэр барилга нэг жил хагасын дотор босч байна. Цөмийг хятад ажилчид барьж байгаа юм. Тэдний барилга барих, юм хийх нь үзэх харахын хооронд бүтдэг юм байна гэж Байдраг


845 голын эрэг дээр шинээр баригдаж байгаа тосгоны тухай ярьж байхыг би дуулж байсан билээ. Туүнээс хойш нэг сарын дараа дунд сургуулийн хичээлийн байр барьж байгаа хэсэг хятад барилгачин дээр барилгын хэсгийн техникч Чойвсүрэнтэй хамт очлоо. Бидний уулзсан тэр хүн бол хятад ажилчны хэсгийн ахлагч Вай Рен-хү гэдэг ажээ. -Манайхан октябрийн социалист хувьсгалын 43 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 11 жнлийн ойг угтаж уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж байна. Бид энд баригдах бүх шинэ барилга, хуучныг засварлах ажлыг октябрийн баярын өмнө дуусгана. Энэ харагдаж байгаа ягаан байшин сангийн аж ахуйн албан байр, түүний өмнөхөн байгаа хоёр давхар нь 20 айлын орон сууц, тэгээд хүн эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, гуанзны барнлга дуусаад байгаа нь тэр гэж олон барилгыг заан ярьж байлаа.Ер нь монгол нөхдийнхөө сайн сайхны тулд хийж байгаа зүйлээ үзэмж чанартай, түргэн хийхийг бид нар эрмэлздэг. Энэ бол бид бүхэнд нэр төр, алдар гавьяаны хэрэг юм гээд Ван Рен хү цааш нь, -Манай ажлын амжилт бол нэгдмэл зохион байгуулалт, чармайлт зүтгэлээс шалтгаалдаг. Бид ажлын өдрийн дүнг өдөрт нь гаргаж ололт дутагдлаа зөвлөн ярилцаж, маргааш өглөө юу хийхээ төлөвлөн, түүий бэлтгэлийг шалгаж үздэг юм. Энэ бол ажлыг түргэн хийхэд алхам болдог. Бидний дотор мужаан, шаварчин зэрэг төрөл бүрийн мэрэгжлийн хүмүүс байдгаас барилгад орох мод, шаврын ажлыг сайн мэдэж, барилгын ажилд нийтээрээ эхнээс нь хамтын хүчээр орж дуусаад дараагийн нь ажилд ордог. Мужаан Га жи-ли, шаварчин Дэн Чин-лий ямар ч ажлыг түргэн, чанартай хийдгээрээ олноо үлгэрлэн дагуулж байдаг гэж ярилаа. Тэнд ажиллаж байгаа хятад ажилчид цөм жигд шалмаг ажилладаг нь хятад хүмүүсийн ажилч хичээнгүйг харуулж байна. Бас их бага ямар ч юм хийхэд хэмжээг нарийн сайн авч тохируулдаг, мужааны багаж хэрэгслийг ямагт бэлэн байлгадаг нь ажлыг түргэн сайн хийхэд тустай байдаг байна. Барилгын техникч Чойвсүрэн, -Манай хятад нөхөд хамт ажиллахад их урамтай. Барилгын зураг төлөвлөгөөгөөр заагдсан зүйлийг яв цав баримтлан хугацаанаас нь өмнө хийдэг. Тэд саяхан нэг ээлжинд 24 хүн хооллох гуанзны барилгын бүх материалыг бэлтгэж байгаад хэдхэн хоногт барилаа. Манай хятад нөхөд тэр барилгаас 3000 гаруй төгрөгийн хэмнэлт гаргав. Одоо манай Ван Рен-хү ахлагчтай хятад ажилчдын бригад БНХАУ-ын 11 жилийн ойг угтсан уралдаанд түрүүлж явна. Энэ амжилтын үндэс бол хятад ажилчид ямар нэг ажлыг хийхдээ орох зүйлий нь урьдаар бүгдийг зэхдэг, эрхэлсэн ажилдаа мэргэжил дадлагатай, эв түнжнн сайтай, зохион байгуулалттай гар нийлсэнд л байна гэж ярьж билээ. Д. Норовжанчнв. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 2-р нүүрт Хятадын ард түмний түүхэн амжилт Хятадын ард түмэн олон жилийн турш гадаад дотоодын боолчлогчдын эсрэг баатарлаг тэмцэл явуулсны үр дүнд 1949 оны 10 дугаар сарын 1-нд Хятадын ардын хувьсгал ялсан


846 билээ. Ажилчин тариачны бат бэх холбоон дээр үндэслэж ажилчин ангиар удирдуулсан ардын ардилсан төр байгуулснаас хойш энэ богино хугацаанд хятадын 650 сая ард түмэн алдарт коммунист намынхаа дайчин удирдлагын дор дэлхий дахины түүхэнд ач холбогдол бүхий асар их амжилт олжээ. Улс ардын аж ахуйдаа социалист салбар байгуулж хөдөө аж ахуй ба гар урчуудын амжилттай хоршоолсны үр дүнд хот хөдөөд социалист хэлбэрийн өмч ноёрхох байр суурьтай болж хуучин Хятадад байсан дарлах ба дарлагдах ёс үүрд устжээ. Хятад орон ардын хувьсгалын ялалтын өмнө феодалын үйлдвэрлэлийн харилцаа ноёрхож байсан хагас колоний хоцрогдсон орон байв. Аж үйлдвэрийн ихэнхи нь Япон, Америк, Английн монополистуудын гарт байсан ба тэд Хятадын аж үйлдвэрийн хөгжлийг саатуулж зөвхөн өөрсдөө ашиг орлого ихээр олдог үйлдвэрийн салбар хөгжүүлж байлаа. Дэлхийн 2- р дайны өмнө Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь өөрийн орны нийт бүтээгдэхүүний дөнгөж 10 хувийг эзэлж байсан юм. Роминданы ноёрхлыг устгаж гадаадын боолчлогчдыг өөрийн орноос хөөн зайлуулж БНХАУ-ыг байгуулсны дараа улс ардын аж ахуйн бүх салбарыг асар богино хугацаанд сэргээн босгох их зорилго Хятадын ард түмний өмнө тулгарчээ. Хятадын ард түмэн юуны өмнө шинэ Хятадыг байгуулагчдын тэргүүний эгнээнд нь явагч бүх ажилчин анги энэ зорилгыг амжилттай биелүүлэхийн тулд зориг бадрангуй орж эх орныхоо сэргээн босголтыг 1953 онд үндсэнд нь дуусгасан юм. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 1952 онд 1949 оныхоос 2,5 дахин, үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэл 3,5 дахин өсчээ. Хятадад социализмын үндсийг байгуулахад 1955 онд хуралдсан бүх Хятад ардын хурлын төлөөлөгчдийн хоёрдугаар чуулганаар батлагдсан улс ардын аж ахуйг хөгжүүлэх 1-р таван жилийн төлөвлөгөө чухал алхам болов. Хятадын ард түмэн 1953-1957 онд улс ардын аж ахуйг хөгжүүлэх 1-р 5 жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж аж үйлдвэрийн чухал салбаруудыг шинээр байгууллаа. Энэ амжилтад Зөвлөлт холбоот улсын эдийн засаг техникийн их тусламж үлэмж их ач холбогдолтой байв. 1957 онд 1-р таван жилийн төлөвлөгөө амжилттай биелэгдсэн явдал нь Хятад орныг хүнд үйлдвэрийн орон болгох анхны суурийг тавьжээ. 1-р таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд Хятадын нийгмийн эдийн засгийн амьдралд үндсэн өөрчлөлт гарчээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хувийн жин нь 1952 онд үйлдвэр ба хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 41,5 хувийг эзэлж байсан бол 1957 онд 56,5 хувийг эзлэх болов. Хятадын коммунист намаас авч явуулсан томоохон арга хэмжээний үр дүнд хөдөө тосгонд хоршоолох хөдөлгөөн далайцтай өрнөв. 1956 оны 1 дүгээр сард 70 сая тариачин өрх хөдөө аж ахуйн хоршоололд орсон бол 1956 оны 2 дугаар сарын дундуур 100 гаруй сая тариачин өрх хоршоололд орсон байна. Энэ мэтчилэн 1957 оны эцэст бүх тариачин өрхийн 98 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоололд нэгдэж 1958 оны эцсээр хөдөө аж ахуйн хоршоолол нь арын коммун болон хувирчээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь эрс нэмэгдэж олон сая тариачдын аж байдал дээшилсэн байна. Улаан буудай үйлдвэрлэлийн талаар америкийг гүйцэж дэлхий дээр 2-р байранд буюу Зөвлөлт холбоот улсын дараа орлоо. Агуу их Хятадын ард түмэн коммунист намынхаа мэргэн удирдлагаар эдийн засгаа төлөвлөгөөтөй хөгжүүлж хөдөлмөрийн бүтээлийг зогсолтгүй дээшлүүлэн үйлдвэрлэлийг механикжуулж тэргүүний арга барилыг үйлдвэрлэлд ухралтгүй нэвтрүүлж


847 байгаагийн ачаар улс ардын аж ахуйгаа түүхэндээ урьд өмнө нь байгаагүй түргэн хөгжүүлж 2-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилтыг үндсэнд нь 3 жилийн өмнө биелүүлжээ. Өнгөрсөн 1959 онд 13 сая тонн ган, болд хайлуулж 37 сая гаруй тонн нүүрс гаргаж 41 миллиард киловатт цагийн цахилгаан энерги боловсруулж 540 миллиард жин үр тариа хурааж авсан байна. Аж үйлдвэр хөдөө аж ахуйн хөгжилд нь соёлын хувьсгал хийхэд их дөхөм үзүүллээ. Хятадын коммунист нам өөрийн орныг тэргүүний шинжлэх ухаан урлагын социалист орон болгон хөгжүүлэхийн тулд соёлын хувьсгал явуулах том программ боловсруулан гаргаж бичиг үсэг мэдэх явдлыг ханган нийтээрээ анхан шатны боловсролтой болгох зэрэг зорилтыг Хятадын ард түмний өмнө дэвшүүлэн тавьлаа. Соёлын хувьсгал олон түмнийг хамарсан шинж чанартай болж өргөн далайцтай явагдаж байна. Хувьсгалын өмнө Хятадын бүх хүн амын 80 хувь нь бичиг үсэг үл мэддэг байсан бол одоо сургуулийн насны бүх хүүхдийн 100 шахам хувь нь сургуулиудад суралцаж байна. Залуучуудын дотор үл мэдэх явдал устсан ба одоо БНХАУ-д 200 сая гаруй хүн төрөл бүрийн сургуульд суралцаж байна. Энэ бүх амжилт нь аж үйлдвэрийн гол үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар Хятадын коммунист намаас уриа дэвшүүлэх боломж өгчээ. Коммунист намаас дэвшүүлсэн энэ уриа нь Хятадын бүх ард түмнээс тус орныг социалист ёсоор хүнд аж үйлдвэржүүлэх дайчин программ нь болж байна. БНХАУ байгуулагдсан цагаасаа эхлээд энх тайванч гадаад бодлогыг тууштай явуулж улс төр эдийн засаг соёлын талаар дэлхийн их бага улс гүрнүүдтэй нийгмийн байгуулалтыг харгалзахгүй хамтран ажиллах чармайлт тавьж байна. БНХАУ-ын энэ их амжилт нь агуу их Зөвлөлт холбоот улсаар толгойлуулсан ардчилал социализмийн лагерийн хүчийг улам нэмэгдүүлж байна. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 2-р нүүрт Зоригжуулсан тусламж Төв аймгийн Баянцогт сумын Монгол Хятадын найрамдал нэгдлийнхэн БНХАУ-аас хөдөө аж ахуйн өндөр бүтээлтэй 17 машин техник бэлэглэж ирүүлсний нь тус нэгдэл энэ оны 3 дугаар сард хүлээн авсан билээ. Үнэхээр ч Хятад нөхдийн сэтгэл харамгүй тусалсан тэр үнэтэй их бэлэг Баянцогт сумынхныг хөдөлмөрт зоригжуулжээ. 1959 онд 400 га газар тариа тарьсан бол 1960 онд тариалангийнхаа талбайг 3 дахин нэмэгдүүлж 1572 га-д хүргэжээ. Тус нэгдлийн гишүүн Зундуй, өнгөрөгч хавар 180 газрын үржил шимт хөрсийг трактороор хагалсан билээ. Монгол Хятадын найрамдал нэгдлийнхэн энэ жил 878 га улаан буудай тарьсан нь гоц сайхан ургаж идээгээ авсан учир га-гаас 8,1 центнерээр бодож 40 тонн тариа авах төлөвлөгөөтөй боловч 453 га газрын ургац хураахад га тутмаас 15 центнерээр 679 тонн буудай аваад байна. 200 га-д хушуу будаа тарьж га бүрээс 14 центнер ургац хураав. Бэлэгт ирсэн өвсний хадаг ч тармагчийг морь тэмээнд хөллөж хадлангийн талбайд гарснаар энэ жил малын тэжээлд 14 мянган тонн тэжээл бэлтгэхээс 15 мянган тонныг бэлтгэв. Хятад нөхдийн тусламжаар сургуулийн сурагчдын дотуур байр барьж өгснөөр эцэг эхүүд нэгдлийн төв сахиж суух гэхгүй тодорхой хөдөлмөрт оролцох бололцоогоор хангагджээ. Бас цахилгаан станц радио харилцаа холбооны олон барилгыг


848 үнэ хөлсгүй барьж өгсөний үрээр нэгдлийн төвийн хөгжил гишүүдийн соёлч боловсон амьдрал таатай сайхан болжээ. Туршлагын журмаар тарьж үз гэж чихрийн манжин, тэжээлийн царгас, өвсний үр ирүүлснийг тус нэгдлийнхэн туршин тарьж өндөр ургац авах бололцоог энэ жил олов. Хань нөхдийнхөө халуун тусламжинд зоригжсон тус нэгдлийн малчид ч хөдөлмөр дээрээ их амжилт олж байна. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 4-р нүүрт Шинэ гүүр барив Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Хараа гол дээр урт нь 40 метр, өргөн нь 4 метр шинэ гүүр баригдаж саяхан ашиглалтанд орлоо. Уг гүүрийг Юу век ли, Жу су сан, Жан зун эн, нарын 11 Хятад ажилчин орон нутгийн материал ашиглаж 14 хоногт барив. Тэр гүүр ашиглалтанд орсноор Зүүн хараагийн сангийн аж ахуйн намрын тариа хураалтад үлэмж ач тус өгч байна. Тэр гүүр ашиглалтанд орохоос өмнө Зүүнхараагийн сангийн аж ахуйн авто машин 22 км тойрч Хараа голоор гарч байсан бол одоо 6-7 км дөт замаар явдаг болсноос Зүүнхараагийн сангийн аж ахуйн 3-р бригадын автомашин 1960 онд 23 тонн шатхуун хэмнэж Зүүнхараа хот Улаанбаатарын бүх машин дөт замаар аялдаг болов. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 4-р нүүрт Хятад улс 1960 онд БНХАУ 1960 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар бүх улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн 50 хувь орчим нь бүрэн буюу хагас механикжжээ. Энэ жилийн тэргүүн хагаст аж үйлдвэрийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс их өсөж болд ширэм нүүрсны гаргалт 50 хувиар нэмэгдсэн байна. БНХАУ-д соёл гэгээрэл эрүүлийг хамгаалах ажил амжилттай хөгжиж байна. Одоо дээд сургуулиудад суралцаж байгаа оюутны тоо 810 мянга, дунд сургууль техникумын сурагч оюутны тоо 12,9 саяд хүрчээ. Улсын хэмжээгээр 390 гаруй эмнэлэг эрүүлийг хамгаалах байгууллагатай болж 1949 оныхоос 105 дахин нэмэгдэв. Бүх ард түмэн хамрагдсан ариун цэврийн эх оронч хөдөлгөөн улам гүнзгийрэн өрнөж байгаа ба биеийн тамир спорт нийтийн чанартай хөдөлгөөн болж хувирлаа. Энэ оны 5-р сард Хятадын уулчид далайн түвшнээс дээш 8882 метр өндөр өргөгдсөн дэлхий хамгийн өндөр оргил Джомолунгмад гарсан ба аюулт бэрхшээл давж хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хойд талаас Джомолунгмад оргилд авирч гялалзсан амжилт гаргав. Мөн утга зохиол урлаг киноны бүтээлийн талаар шилдэг бүтээл байгагүй гарчээ. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 2-р нүүрт Манай хоёр орны худалдаа БНХАУ байгуулагдсаны дараа хэзээний айл хөрш манай хоёр оронд эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах сайхан боломж нээгдсэн билээ. БНМАУ ба БНХАУ-ын


849 хооронд тогтсон жинхэнэ ах дүү ёсны интернационалист зарчим дээр үндэслэсэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэхэд тус хоёр орны гадаад худалдаа чухал үүрэг гүйцэтгэж байна. БНМАУ ба БНХАУ-ын хоорондын худалдаа тус хоёр орны хөгжлийн шаардлагын дагуу төлөвлөгөөтэйгээр өсөн өргөжиж байсан. Манай хоёр улс 1952 оноос эхлэн жил бүр худалдаа хийдэг болж тус хоёр орны худалдааны харилцаа 1956 оноос хойш эрс өргөжив. Монгол Хятадын худалдааны бараа гүйлгээний нийт хэмжээ жилд нэмэгдэж байна. Одоо Монгол Хятадын худалдаа манай гадаад худалдаанд Зөвлөлт холбоотын дараа буюу 2-р байр эзэлж байна. 1960 онд 1950 оноос 12 хувиар өсөв. БНХАУ манай улсад нйилүүлж байгаа худалдааны нэр төрөл олширсоор байлаа. Хятад ард улсаас манайд нийлүүлж байгаа барааны дотор манай улс ардын аж ахуйд чухал хэрэгцээтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж техникийн бараа 13,7 хувийг эзэлж байгаа бөгөөд бусад нь ардын аж ахуйн хэрэгцээний бараа байсан. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 4-р нүүрт Сайн хүмүүс санаагаараа /Тоо баримт/ «Сайн хүн санаагаараа» гэж монгол ардын зүйр үгэнд байдаг. Монголл Хятад улсын байгуулсан хэлэлцээрээр манай орны социалист байгуулалтад гар бие оролцон ажиллаж байгаа хятад мэрэгжилтэн ажилчдаас монголын ард түмний төлөө санаачлан хийж бүтээж байгаа бүхэн хань нөхдийн маань эрхэм сайхан чанарыг илтэд харуулж байна. Хятад ажилчид манай улсад ажилласан 64 сарын дотор норм төлөвлөгөөгөө, 100-гаас дээш хувиар тогтмол биелүүлж хөдөлмөрийн бүтээмжийг жил бүр 5-10 хувиар нэмэгдүүлж нийт 700 сая орчим төгрөгийн ажил бүтээв. Энэ нь дунджаар хятад ажилчин нэг өдөрт 360 мянга гаруй, сард 11 сая шахам төгрөгийн ажил хийж өгсөн хэрэг юм. Хятад ажилчид энэ хугацаанд 4000-аад монгол хүнийг 20 шахам төрлийн үйлдвэрлэлийн мэргэжилд сургажээ. Хятад ажилчид инженер техникчид 1000 гаруй шинэ санаачлага гаргасны 800 орчим нь үйлдвэрлэлд нэвтэрч бүтээгдэхүүнийг арвижуулан өөрийн өртгийг хямдруулхад чухал хувь нэмэр болов. 1959 оны эхний үеэр үзэхэд Улаанбаатарт ажиллаж байгаа хятад ажилчид хаягдал ашиглаж 1 сая шахам төгрөгийн үнэ бүхий 1000 гаруй нэр төрлйпн машин, багаж хэрэглэл, үйлдвэрийн материал зэргийг ажлын бус цагаар санаачлан хийсэн байлаа. Ноднин жил Улаанбаатар хотод ажиллаж байгаа хятад ажилчид Энх тайвны гүүрээс хоёр тийш төмөр зам дагуулан 4000 гаруй мод тарьсан нь сайхан ургаж нийслэлийг тохилог үзэмжтэй болгож байна. Зүүнхараагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаа хятад ажилчид 1959 онд тамхи, шар будаа, олс, чихрийн манжин туршин тарьж ургуулсан бөгөөд 1960 онд цагаан будаа, хөвөн, цай тарьж манай эдийн засагт ач холбогдол бүхий сайхан санаачлага гаргав. Улсын барилгын хороонд ажиллаж байгаа хятад ажилчид ноднин намар Төв аймгийн Монгол-Хятадын найрамдал нэгдэлд өргөн суботник хийж сурагчдын дотуур байр зэрэг 600 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 3 барилгыг 4 бүтэн сайн өдөр барьж нэгдэлд 50 гаруй


Click to View FlipBook Version