850 мянган төгрөгийн ашиг оруулжээ. Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяанд 40 мянгатын барилгыг үйлдвэр дээр ажиллаж байгаа хятад ажилчид зөвхөн 1960 он гарсаар барилгын шавардлага, сан1техник, мужааны ажил болон нийтийн хоолны газрын ажил дээр үр ашиг бүхий 47 шинэ санаачлага гарган, хаягдал ашиглах замаар шинэ машин техник хийж хөдөлмөрийн бүтээмжийг 1-3 дахин нэмэгдүүлсэний дээр материал хөрөнгөний их хэмнэлт гаргажээ. Толгойтын тоосгоны заводад ажиллаж байгаа Чен Зы-фэн ахлагчтай засварын бригадынхан 1960 онд хатаасан туйпууг цахилгааны хүчээр зуухнаас татаж гаргах механизм, зузаан төмөр огтлох ба барилгын ажилчдын хэрэгцээт төмөр багаж хийх зэрэг 6 шинэ санаачлага гаргаснаар хөдөлмөрийн бүтээмжийг 5-37 дахин нэмэгдүүлж 300 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 4-р нүүрт Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чэнь И танаа Хятадын ард түмний үндэсний их баяр-Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны 11 жилийн ойг тохиолдуулан хүндэт нөхөр сайд Танд халуун баяр хүргэе. Улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх Ази ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах сайхан үйлсдээ цаашид их амжилт олж эрүүл энх байж урт удаан наслахыг Танд чин зүрхнээс ерөөе. Монгол, Хятад ард түмний найрамдал, хамтын ажиллагаа нь манай социалист хүчирхэг лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх болон социализм байгуулах, даян дэлхийн энх тайвны төлөө хамтын тэмцлийн эрх ашгийн үүднээс гүнээ итгэж байна. БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн Улаанбаатар хот. 1960 оны 9 дүгээр сарын 30. 1960 оны 10 дугаар сарын 1 №234/7676/ 4-р нүүрт БНХАУ-ын Элчин сайдын яаманд дайллага болов Хятадын ард түмний үндэсний их баяр БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эртх Элчин сайд Се Фу-шен өчигдөр дайллага хийв. Дайллагад нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ю.Цэдэнбал, Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүд, БНМАУ-ын сайдууд, тусгай газрын дарга нар, нийслэлийн нам улс, олон нийтийн байгууллагын удирдах ажилтнууд, соёл урлагийн зүтгэлтэн нар байв. Мөн ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга, Шанхай хотын орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид байв. Мөн дайллага дээр гадаад орнуудаас тус улсад суугаа
851 элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд, монголын болон гадаадын сэтгүүлчид байлцав. Ах дүү ёсны чин сэтгэлийн найрсаг байдалд болсон энэ дайллага дээр Элчин сайд Се Фушэн, нөхөр Ю.Цэдэнбал харилцан үг хэлэв. 1960 оны 10 дугаар сарын 2 №235/7577/ 1-р нүүрт БНХАУ-ын тунхагласны ойг орон нутагт тэмдэглэсэн нь БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ойг манай орон нутагт өргөн тэмдэглэлээ. Төв аймгийн төвд болсон хөдөлмөрчдийн баярын хурал дээр аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга Цогт «БНХАУ-ыг тунхагласны 11 жилийн ой» гэсэн илтгэл хийв. Тус хурал дээр 1960 оны гурван улирлын төлөвлөгөөг 197-260 хувиар биелүүлсэн аймгийн төвийн артелийн ажилчин, барилгын мужаан Юү Шү-дэ, Лү Пэн-тин нар ахлагчтай 2 бригадын 12 хүнийг артелийн ерөнхий хорооны баярын бичиг үнэ бүхий зүйлээр бусад ажилчдыг аймгийн залуучуудын эвлэлийн хороо, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн баярын бичгээр шагнав. 1960 оны 10 дугаар сарын 4 №236/7678/ 1-р нүүрт ХЯТАД МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ДАЙЛАВ Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д,Балжинням БНХАУ-ын 11 жилийн ойг тохиолдуулан зохиосон Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны урилгаар манай оронд хүрэлцэн ирсэн хятадын коммунист намын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга, Шанхай хотын орлогч дарга, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй хятад монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг 10 дугаар сарын 3-нд дайлав. Дайллагад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Ш.Нацагдорж, Монголын олон нийтийн байгууллагуудын хариуцлагатай ажилтнууд байв. Дайллага дээр БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн байлцав. Дайллага дээр нөхөр Д,Балжинням, Цао Да-чну нар харилцан үг хэлэв. Дайллага элэгсэг дотно байдалд болов. 1960 оны 10 дугаар сарын 5 №237/7679/ 1-р нүүрт БНХАУ-ыя Элчин сайдын Яам дайллага хийв БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны урилгаар монгол хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцсон, хятадын Коммунист Намын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга, Шанхай хотын орлогч дарга Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн
852 орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй хятад монголын найрамдлын нийгэмлэгнйн төлөөлөгчдийг манай оронд зочилж, байгаатай нь холбогдуулан өчигдөр дайлав. Дайллагад Монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны дарга Д.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Монголын олон нийтийн байгууллагын удирдах зарим ажилтнууд, монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, Гадаад явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нарын зэрэг нөхөд байв. Ах дүү ёсны найрсаг байдалд болсон энэ дайллага дээр элчин сайд Се Фу-шэн, нөхөр Д. Балжинням нар харилцан үг хэлэв. 1960 оны 10 дугаар сарын 5 №237/7679/ 1-р нүүрт Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид эх орондоо буцав БНХАУ-ын 11 жилийн ойг тохиолдуулан зохиосон монгол, хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцож манай оронд зочилсон Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Цао Ди-чиу тэргүүтэй хятад, монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид өчигдөр эх орондоо буцав. Төлөөлөгчдийг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д.Балжинням, орлогч дарга Нацагдорж, тус нийгэмлэгийн хариуцлагатай ажилтнууд, энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны орлогч дарга Цэдэндамба, Гадаад явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нар үдэж мордуулав. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайд Су Фу-шэн болон элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд төлөөлөгчдийг үдэлцэв. 1960 оны 10 дугаар сарын 6 №238/7680/ 4-р нүүрт Хятадын кино урлаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 11 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо «Ард» кино театрт эхэлсэн Хятадын кино фестивалийн долоо хоног дуусав. Киноны долоо хоногийн өдрүүдэд хятадын кино урлагт сүүлийн үед бий болсон шилдэг уран сайхны өнгөт кино үзүүлэв. «Дайн дундах дайчин залуу», «Түмэн ус мянган уул», «Таван алтан цэцэг», «Не эр» зэрэг 6 кино үзүүлэв. Нийслэлийн хөдөлмөрчид ах дүү хятадын ард түмний социализмын байгуулалтдаа олж байгаа их амжилтыг сэтгэл бахдан харж байдгийн адил хятадын ард түмний кино урлагийн их амжилтанд сэтгэл зүрхнээс талархан баярлаж кино театрын суудал кино гарах бүрт дүүрэн хүнтэй байв. «Ард» кино театр энэ өдрүүдэд дээр дурдсан киног 30 гаруй удаа тавьж 13 мянгаад хүнд үзүүлжээ. «Түмэн ус, мянган уул» гэдэг кинонд хятадын ажилчин тариачин, улаан цэргийн 1935 онд түмэн газар мянган усны хол газар аялсан аян дайны баатарлаг тэмцлийг үзүүлжээ. «Не эр» гэдэг кино хятадын коммунист бөгөөд шинэ Хятадын хөгжмийг үндэслэгчийн нэг хөгжмийн нэрт зохиолч Не Эрд зориулжээ. 1934 онд түүний зохиосон «Сайн дурынхны
853 марш» гэдэг одоогийн БНХАУ-ын төрцйн дууллын дайчин аялгуугаар хятадын ажилчин тариачид баатарлаг тэмцэлд хөл нийлүүлэн жагсаж харийн түрэмгийлэн эзлэгчид, гоминданы харгисуудыг ялж байгааг уг кинонд үзүүлжээ. «Таван алтан цэцэг» гэдэг кино социализм байгуулж байгаа хятадын одоо үеийн цогтой хөдөлмөрч хүмүүсийн жирийн амьдралыг Алтанцэцэг нэртэй таван хүүхний тухай инээдэмтэй, хөхүүн хөгжилтэй үзүүлснээр эдгээр кино үзэгчдийн талархлыг их татаж их үнэлэгдэв. Хятадын кино фестиваль Хятадын кино урлагийн талаар маш их шинэ сэтгэгдлийг монголын үзэгчдэд төрүүлжээ. Н.Цэенжав. 1960 оны 10 дугаар сарын 11 №242/7684/ 1-р нүүрт НҮБ-д БНХАУ-ын зүй ёсны эрхийг эдлүүлэх ёстой Дэлхийн хүн амын зургааны нэгээс илүү хувь нь оршин суудаг аугаа их БНХАУ-ыг өнөө болтол НҮБ-д оруулаагүй байгаа нь одоо үед даян дэлхийн хүмүүс гайхан буруушааж байна. 11 жилийн өмнө ялзарч унасан гоминданы урвагчдын дэглэм одоо хүртэл НҮБ-д дэлхийн нэг их гүрний төлөөлөгчдийн суудлыг ичгүүргүй эзлэж байгаагийн гол буруутан нь манай улсын хууль ёсны эрхийг үгүйсгэгч мөн л тэр хүчин өөрөөр хэлбэл америкийн эрх баригч бүлгийнхэн, тэдний хамсаатнууд юм. АНУ-ын империалистуудын хормой хотноос зүүгдэж олон улсын нэр хүндтэй байгууллагад шургалсан Чан Кай-шийн этгээдүүд бол 650 сая хунийг төлөөлөх нь битгий хэл, хятадын Тайвань арлын хүн амыг ч төлөөлөх эрхгүй, ердөө л оргодол дээрэмчид юм. Хятадын ба Азийн ард түмний заналт дайсан-америкийн империалистууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн одоогийн чуулган дээр БНХАУ-ыг хавчин хяхах бодлогоо аанай л баримталж ардчилсан Хятадыг элдвээр өдөөн хатгаж гүтгэлэг хийсээр л байна. Гэвч Зөвлөлт Холбоот Улсын төлөөлөгчид НҮБ-д БНХАУ-ын хууль ёсны эрхийг эдлүүлэхийн эсрэг АНУ-ын төлөөлөгчид ба тэдний хамсаатнуудын зохиомол гүтгэлэг, арчаагүй оролдлогыг гарцаагүй баримтуудаар няцааж БНХАУ-ыг хавчин гадуурхагчдыг нүүр хийх газаргүй болтол нь ялсан байна. Олон улсын эрх ашигт үл нийцэх, хэвийн биш, тэсвэрлэж болшгүй энэ байдлыг даруй эцэс болгохыг НҮБ-ын 15 дугаар чуулганы индэр дээрээс өрнөдийн империалист бүлэглэлийнхнээс бусад бараг улс бүрийн төлөөлөгчид шийдвэртэй шаардаж байна. Одоо үед бүх нийтийн энх тайвны үйл хэрэгт Хятадын оролцоо улам ч их шаардагдаж байна. Ерөөс БНХАУ-ыг оролцуулахгүйгээр олон улсын ганц ч асуудал түүний дотор зэвсэглэл хураах гол асуудлыг ч үр ашигтай, сайнаар шийдвэрлэж чадахгүй юм. Ийм учраас ч БНХАУ-ыг НҮБ-д төлөөлүүлэх асуудлыг давын түрүүн шийдвэрлэж ардчилсан Хятадын олон улсын дунд эзлэх байр суурийг хангахыг орчин үеийн амьдрал хойшлуулж огт болохгүйг сануулан шаардаж байна. НҮБ-д Хятадын зүй ёсны байрыг эзлүүлэхгүйгээр НҮБ-ын гүйцэтгэх байгууллагуудын хэвийн ажиллагааг ч хангаж чадахгүй юм. Улс төрийн хүүр болсон чанкайшийнхан Аюулгүйн Зөвлөлд их гүрний байрыг балмад бүдүүлгээр эзлэж байгаа баримт ч НҮБ орчин үеэ тусгаж нэр хүндтэй байгууллага байхад нь шууд хор хүргэж байна. НҮБ-ыг энэ хороос
854 ангижруулах цаг нэгэнт болжээ. НҮБ-д төлөөлөх аугаа их БНХАУ-ын хууль ёсны эрхийг нэн даруй сэргээхийг монголын ард түмэн дэлхийн бусад бүх улс түмний хамт шийдвэртэй шаардаж байна. 1960 оны 10 дугаар сарын 11 №242. /7684/ 4-р нүүрт БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдал, харилцан туслалцах гэрээний батламж бичгийг солилцов Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, тус тусын орны үндсэн хуулиудаар тогтоогдсон журмын дагуу 1960 оны 5 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод хоёр орны хооронд байгуулагдсан «Найрамдал, харилцан туслалцах гэрээг» тус тусдаа батлав. Хоёр тал уг гэрээний батламж бичгийг 1960 оны 10 дугаар сарын 12-нд Бээжнн хотноо солилцов. Гэрээний батламж бичгийг солилцох протоколд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын талаас БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пень-фей нар гарын үсэг зурав. Батламж бичгийг солилцож гарын үсэг зуралцах ёслолд Монгольн талаас: БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны зөвлөх Тойв, эдийн засаг, худалдааны зөвлөх Дорж, 2 дугаар нарийн бичгийн дарга Лочин, атташе Дарь.Гэсэржав, Хятадын талаас: БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөыхий сайд Жоу Энь-лай, ерөнхий сайдын орлогч Си Жуи-сюнь нар болон Гадаад явдлын Яамны орлогч сайд Жаи Хань-фу Гадаад худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Гадаад орнуудтай соёлоор харилах хорооны даргын орлогч Жав Жи-сян, Гадаад явдлын Яамны Ёслолын хэлтсийн эрхлэгч Юй Пи-вэнь, Гадаад явдлын Яамны Гэрээ эрхийн хэлтсийн эрхлэгчийн орлогч Дун Си-бай, Гадаад явдлын Яамны Азийн орнуудын 2 дугаар хэлтсийн эрхлэгчийн орлогч Ли Цян-фэнь нар байлцав. 1960 оны 10 дугаар сарын 13 №244. /7686/ 1-р нүүрт БНХАУ, БНБАУ-ын Эрүүлийг Хамгалах Яамны сайд нар Улаанбаатарт ирлээ БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны урилгаар БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын 35 жилийн ойд оролцох, БНХАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Ли Дэ-цюань тэргүүтэй төлөөлөгчид, БНБАУ-ын Эрүүлийг Хамгаалах ба Нийгмийн Даатгалын Яамны сайд Петр Коларов нар Улаанбаатарт ирлээ. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНХАУ, БНБАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны төлөөлөгчдийг БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Г.Туваан, мөн яамны хариуцлагатай ажилтнууд болон төв хөдөөгийн зарим эмч угтлаа. 1960 оны 10 дугаар сарын 25 №254/7696/ 1-р нүүрт
855 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад явдлын яамны сайд нөхөр П.Шагдарсүрэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 11 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд Танд халуун талархлаа илэрхийлье. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх, Ази ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад чиглэгдсэн Таны ариун үйлсэд шинэ амжилтыг хүсье. Монгол-Хятадын ард түмний хоорондын ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин бэхжтүгэй. БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ БӨГӨӨД ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД ЧЭНЬ И. Бээжин, 1960 оны 10 дугаар сарын 22. 1960 оны 10 дугаар сарын 25 №254/7696/ 4-р нүүрт БНАСАУ, БНХАУ, БНМАУ-ын хөнгөн атлетикчдын уралдаан дуусав ПХЕНЬЯН, 10 дугаар сарын 25./МОНЦАМЭ/ БНАСАУ, БНХАУ, БНМАУ-ын хөнгөн атлетикчдын нөхөрсөг уралдаан 10 дугаар сарын 24-нд Пхеньянд дуусав. Солонгосын тамирчин эмэгтэй Син Ким Тан эмэгтэйчүүдийн 400 метрийн уралдаанд дэлхийн рекордын хэмжээг давтав. Энэ эмэгтэй 400 метрт 53 секунд гүйлээ. Хятадын баг 19 төрлийн уралдаанд оролцож 16-д нь тэргүүн байр эзлэв. 10 километрийн гүйлтэд Су Вэнь-жэнь 31 минут 7,6 секунд гүйж 200 метрийн гүйлтэд спортын мастер Чэнь Зя-Цюань 22,1 секунд гүйж нэгдүгээр байр эзэллээ. Зээрэнцэг шидэлтэд спортын мастер Сунь Зю-юань 48 метр 74 сантиметр шидэж 1 дүгээр байр, эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтэд спортын мастер Ван Ши-юй 48 метр71 сантиметр шидэж нэгдүгээр байр эзлэв. Солонгосын баг 21 төрлийн тэмцээнд цөмд нь оролцож 11 төрөлд нь тэргүүн байр эзэллээ. БНАСАУ, БНХАУ, БНМАУ-ын хөнгөн атлетикчид тэмцээний явцад бие биендээ туслаж нэг нэгнээсээ сурч бат нөхөрлөл тогтоов. 1960 оны 10 дугаар сарын 27 №256/7698/ 4-р нүүрт Хятад ажилчдад одон, медаль гардуулав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод барьж байгуулсан засмал зам, борооны усны хоолойн барилгын ажилд үр бүтээлтэй ажилласан хятадын техник, тусламжийн трестийн зарим ажилтан ажилчдыг БНМАУ-ын одон, медаль, засгийн газрын жуух бичгээр шагнасныг гардуулан өгөхтэй холбогдуулсан цуглаан өчигдөр Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хурлын танхимд боллоо. Тус цуглаан дээр БНМАУын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар шагнагдсан хятад ажилчдад уг шагналы нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм
856 гардуулан өгөв. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор засгийн газрын хүндэт жуух бичгээр 25 хүн шагнагдсаныг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх газрын дарга Б. Бадарч гардуулан өгөв. Хятадын техник, тусламжийн трестийн 100 хүн БНМАУ-ын Тээвэр, Холбооны Яамны хүндэт үнэмлэх, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хүндэт үнэмлэхээр шагнагдсаныг мөн цуглаан дээр гардуулан өгөв. 1960 оны 10 дугаар сарын 28 №257/7699/ 1-р нүүрт БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг дайлав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод барьж байгуулсан засмал зам, борооны усны хоолойн барилгыг хүлээлгэн өгөх, хүлээн авах БНХАУ ба БНМАУ-ын засгийн газрын актад гарын үсэг зурсантай холбогдуулан БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нөхөр С.Батаа БНХАУ-ын засгийн газрын Жиа-Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүндэтгэн дайлав. Дайллага дээр Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч дийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга Б. Бадарч, ВНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын Тээвэр, Холбооны Яамны сайд М.Цимиддорж нар болон замын барилгыг хүлээлгэн өгөх, хүлээн авах Монгол, Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд байлцав. Мөн дайллагад БНМАУ-ын Гадаад явдлын Яам, БНХАУ-ын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Элэгсэг дотно байдалд болсон энэ дайллага дээр нөхөр С.Батаа, Жиа-Жин нар харилцан үг хэлэв. 1960 оны 10 дугаар сарын 28 №257/7699/ 1-р нүүрт БНХАУ дахь Монголын Элчин сайдын Яаманд хүлээн авалт болов Бээжин. 11 дүгээр сарын 10/МОНЦАМЭ/. Монголын “Үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсны 40 жилийн ойг тохиолдуулж БНХАУ-д сууж байгаа БНМАУ-ын Элчин сайд өнөө орой хүлээн авалт хийв. Хүлээн авалтад “Жэньминь жибао” сонины ерөнхий эрхлэгчийн орлогч Ан Ган, Синьхуа хорооны орлогч захирал Ши Шао-хуа, Му Цин, Хятадын Коммунист Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дэргэдэх хэвлэл, хэвлэлийн газрын товчооны орлогч дарга Ван Мо, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны хэвлэлийн хэлтсийн эрхлэгчийн орлогч Кан Мао-жао, Бээжингийн хэвлэлийн газрын хариуцлагатай ажилтан болон бусад нөхөд оролцов. Мөн хүлээн авалт дээр Хятадад сууж байгаа янз бүрийн орны элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчид, Бээжинд байгаа гадаадын сурвалжлагчид оролцлоо. 1960 оны 11 дүгээр сарын 15. №270. /7712/ 4-р нүүрт
857 Хятад ажилчдын кадруудын өргөтгөсөн зөвлөлгөөн болов БНХАУ-аас манай орны социализмын байгуулалтад туслаж байгаа хятад ажилчдын кадруудын өргөтгөсөн 6 дугаар зөвлөлгөөн 11 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатарт боллоо. 23-ны өдрийн хуралдаан дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын барилгын комиссын дарга нөхөр Д.Майдар, БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн нар үг хэлэв. 1960 оны 11 дүгээр сарын 24. №278. /7720/ 1-р нүүрт БНХАУ-ын Элчин сайдын Яаманд хүлээн авалт болов БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен хятад ажилчдын кадрын 6 дугаар зөвлөлгөөн амжилттай дууссан явдалтай холбогдуулан өчигдөр хүлээн авалт хийлээ. Тус хүлээн авалтад МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан болон Гадад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид нарын зэрэг бусад хариуцлагатай хүмүүс, яамдын сайдууд байлцав. 1960 оны 11 дүгээр сарын 25 №279. /7721/ 1-р нүүрт Хятад ажилчдыг дагалдан сурч байна Үйлдвэрийн хоршооллын хот хөдөөгийн холбоо артелиудад хятад ажилчид олон ажиллаж байгаагийн дотор мужаан, шаварчин, өрлөгчин, гуталчин, оёдолчин зэрэг нарийн мэрэгжлийн хүмүүс ажиллаж, монгол ажилчдад мэрэгжлээ эзэмшүүлэхийн тул их хүч тавьж байна. Зөвхөн Улаанбаатар хотод ажиллаж байгаа хятад ажилчдын дотроос мужаан Го Юу-фу, эсгүүрчин бөгөөд оёдолчин Пу Ян-чнн, мөн сийлбэрчин На Ян-тен, ширэм хайлуулагч Ли Чин-тин, Хо Вон-чин нарын зэрэг ажлын өндөр дадлага мэрэгжилтэй шинийг санаачлагч хүмүүс олон байна. Эд нар үйлдвэрийн хоршооллын үйлдвэрт ашигтай шинэ зүйл олныг бүтээж монгол ажилчдыг дагалдуулан сургах талаар үнэтэй анхаарал санаачлага цаг ямагг тавьж ажилладаг хүмүүс юм. Улаанбаатар хотын Урчуудын артелийн ган сийлбэр дээр ажилладаг хятад ажилчин На Яитин, ажилчин Чүлтэмийг ямар ч ган сийлбэрийн хэвийг хийж чаддаг өндөр мэрэгжил эзэмшүүлж чадсан байна. Уг мэрэгжлийг эзэмшүүлэхэд даруй 5 жил хэрэгтэй байхад ажилчин Чүлтэм жил гаруйхан хугацаанд уг мэрэгжилд амжилттай сурсан нь На Янтингийн идэвх зүтгэлтэй ажлын үр дүн мөн. Бас оёдлын артельд ажиллаж байгаа хятад ажилчин Пу Ян-чин бол оёдолчин, эсгүүрчин зэрэг олон мэрэгжилтэй ажилчин юм. Ийм учраас тэр хүнийг дагалдан 10 гаруй хүн дээрх мэрэгжлүүдэд амжилттай суралцаад тэр нөхөд цааш шинэ хүмүүсийг сургах ажилд идэвхийлж байна. Энэ жишээгээр манайд ирж ажиллаж байгаа хятад нөхдөө дагалдан сурч, тэдний ажлын шилдэг арга барил мэрэгжлийг үйлдвэрийн хор- шооллын гишүүд ажилчин бүхэн эзэмшин үлдэх нь чухал юм. Үүний тулд
858 артель үйлдвэрүүд энэ ажлыг тодорхой зохион байгуулж, уг ажлын явц үр дүнг байнга анхааран судалж байх явдал шаардагдаж байна. Н. Цэвээндорж. 1960 оны 12 дугаар сарын 10 №292. /7734/ 4-р нүүрт 1961 он ҮНЭН сонин Хятад ажилчдын аж байдалтай танилцав
859 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа энэ 2 дугаар сарын 9-нд Нийслэлийн үйлдвэр, барилга, аж ахуйн зарим байгууллагуудад ажиллаж байгаа БНХАУ-ын ажилчдын ажил амьдралтай танилцав. Нөхөр Рагчаатай хамт Аж үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин, Барилга ба Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны орлогч сайд Ц.Зул, үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн орлогч дарга Ж.Ичинхорлоо нар болон БНХАУ-ын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар явалцав. Нөхөр Т.Рагчаа, Аж үйлдвэрийн комбинат, дөчин мянгатын барилга, цахилгаан комбинат, зуун айлын орон сууц зэрэг газрын хятад ажилчдын аж байдалтай танилцаж тэдэнтэй элэгсэг дотно ярилцав. Хятад ажилчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, бидний аж байдалтай танилцаж байгаад бид их баяртай байна гэж талархаж байв. 1961.2.11. №35/7787/ Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яаманд дайллага болов БНМАУ-ын Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яам, БНМАУ-ын барилгын сайчуудын анхдугаар зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчдийг өчигдөр дайлав. Дайллага дээр МАХН-ын Төв Хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд зарим яамдын сайд, тусгай газрын дарга нар байв. Мөн дайллагад ЗХУ, БНХАУ болон тус улсад ажиллаж байгаа гадаадын барилгын мэргэжилтнүүд байлцав. 1961.2.18. №41/7793/ БНХАУ-ын Элчин сайдын Яаманд кино үзүүлэв БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Жао Зинь өчигдөр “Таван улаан үүл” гэдэг уран сайхны кино үзүүлэв. Кино үзэхэд Д.Балжинням, Н.Лувсанравдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн яамдын сайдууд тусгай газрын дарга нар байв. Мөн киног гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд үзэв. 1961.3.3. №53/7805/ Социалист орны ах дүү аримудын гар бөмбөгчдийн тэргүүн баг шалгаруулах тэмцээн эхлэв Социалист орнуудын ах дүү армиудын гар бөмбөгчдийн тэргүүн баг шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын биеийн тамир-спортын төв ордонд өчигдөр баяр ёслолын байдалайгаар эхлэв. Социалист орнуудын ах дүү армийн гар бөмбөгчдийн тэргүүн баг шалгаруулах тэмцээний нээлт дээр нөхөр Д.Балжинням, Н.Жагварал, Д.Моломжамц, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч
860 дарга Б.Лхамсүрэн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Монголын биеийн тамир Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Д.Ядамсүрэн, яамдын сайд, тусгай газрын дарга нар байв. Тэмцээний нээлт дээр Социалист Орнуудын амиудын Биеийн тамирСпортын Байнгын Хорооны нарийн бичгийн дарга К.П.Жаров, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Б.Гомбожав болон гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд байлцав. Яг 17 цаг болоход ах дүү армиудын гар бөмбөгийн багийн тамирчид биеийн тамир-спортын төв ордны их танхимд жигдрэн жагссан байв. Тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Б. Гомбожав, Социалист Орнуудын Армиудын Биеийн Тамир Спортын Байнгын Хорооны нарийн бичгийн дарга К.П.Жаров нар тамирчдад хандан баяр хүргэж үг хэлэв. БНМАУ-ын төрийн далбааг БНМАУ-ын спортын мастер Доржжүгдэр, Авирмэд нар зургуухан өргөхөд хөгжимчид БНМАУ-ын төрийн дуулал ба коммунист намын дуулал сүр жавхлантай эгшиглэв. Мөн өдөр БНМАУ, ЗХУ, БНХАУ, БНРАУ-ын армийн гар бөмбөгийн багууд тоглов. 1961.3.8. №58/7810/ БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид манай оронд ирэв БНМАУ-ын засгийн газрын урилгаар БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид БНМАУ-ын ардын төлөөлөгчид БНМАУ-ын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцохоор өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг угтаж авахаар Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНМАУын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга нөхөр Д.Моломжамц, БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны сайд хушууч генерал Ц.Нансалжав, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Б.Цог, Ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны орлогч сайд бөгөөд ерөнхий штабын дарга хурандаа Д.Гомбожав, хушууч генерал Д.Батаа, Ц.Самдангэлэг, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж, ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Дашцэрэн нар болон ардын армийн газар, хэлтэс, анги, салбаруудын дарга, орлогчид болон Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн төлөөлөгчид хүрэлцэн очсон байв. Мөн төлөөлөгчдийг угтаж авахаар БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар хүрэлцэн очсон байв. БНМАУ-ын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцох Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-ын Батлах Хмагаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да, төлөөлөгчдийн гишүүн хятадын ардын
861 чөлөөлөх армийн улс төрийн ерөнхий газрын орлогч дарга дэслэгч генерал Лян Би-е, Хятадын ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын цэргийн сургуулийн хэлтсийн орлогч дарга дэслэгч генерал Ян Сю-шань нар дагалдан яваа бусад хүмүүсийн намт онгоцноос гарч ирэв. Төлөөлөгчдийг нисэх онгоцноос буухад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга нөхөр Д.Моломжамц, БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн нар хүндэтгэн угтаж авав. Армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдөд нийслэлийн цэргийн гарнизоны хүндэт харуулын дарга рапорт өгсний дараа нийслэлийн пионер багачууд төлөөлөгчдөд цэцгийн баглаа барьж баяр хүргэв. Армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид БНМАУ-ын ардын армийн удирдах хүмүүс болон БНХАУаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчид, нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчидтэй мэндлээд машинд сууж Улаанбаатар хотын зүг хөдлөв. Мөн өдөр БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд, дэслэгч генерал Б.Цог, ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны орлогч сайд бөгөөд ерөнхий штабын дарга хурандаа Д.Гомбожав нарын зэрэг хүмүүс байлцав. Мөн өдөр армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын төлөөлөгчид Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунханд цэцэг тавив. Цэцэг тавихад БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Ардын армийн генерал Б.Цог, С.Равдан, хурандаа Д.Гомбожав нар болон Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Дашцэрэн зэрэг албаны хүмүүс байлцав. 1961.3.16. №64/7816/ Нөхөр Ю.Цэдэнбал БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Шюй Гуан-да тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал, БНМАУ-ын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Батлах Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг энэ 3 дугаар сарын 15-нд хүлээн авч уулзав. Нөхөр Ю.Цэдэнбал хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчидтэй уулзах үед, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Ардын армийн улс төрийн газрын дарга, хушууч генерал С.Равдан нар болон БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байв.
862 1961.3.16. №64/7816/ Социалист орнуудын армийн гар бөмбөгчдийн тэргүүн баг шалгаруулах тэмцээний хаалт болов Ах дүү социалист орнуудын армийн гар бөмбөгчдийн тэргүүн баг шалгаруулах тэмцээний хаалт Монголын биеийн тамир спортын төв ордонд өчигдөо болов. Тэмцээний хаалт дээр нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн нар болон Монголын биеийн тамир Спортын Эвлэлийн Төв зөвлөлийн дарга Д.Ядамсүрэн, зарим яамны сайдууд, тусгай газрын дарга нар байлцав. БНМАУ-ын засгийн газрын урилгаар монголын ардын цэргийн 40 жилийн ойн баярт оролцохоор Улаанбаатарт зочилж байгаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да нар болон төлөөлөгчдийн бусад гишүүд тэмцээний хаалтад оролцов. Мөн тэмцээний хаалт дээр гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд байв. Тэргүүн байр эзэлсэн баг тамирчдад шагнал гардуулсны дараа ах дүү социалист орны армийн гар бөмбөгчдийн тэргүүн баг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга хурандаа Д.Гомбожав, социалист орнуудын биеийн тамир, спортын байнгын хорооны нарийн бичгийн дарга дэд хурандаа К.П.Жаров нар тэмцээнийг хааж үг хэлж, энэ тэмцээн амжилттай болсныг тэмдэглэв. 1961.3.17. №65/7817 ЗХУ, БНХАУ-ын армийн төлөөлөгчид улсын хөгжим драмын театрт монгол үндэсний дуурь сонсов БНМАУ-ын засгийн газрын урилгаар, БНМАУ-ын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцохоор манай оронд зочлож байгаа ЗХУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд, маршал Р.Я.Малиновский тэргүүтэй зөвлөлтийн армийн төлөөлөгчид, мөн БНМАУ-ын засгийн газрын урилгаар зочилж бйагаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид энэ 3 дугаар сарын 16-нд Улсын хөгжим, драмын театрт монгол үндэсний “Учиртай гурван толгой” гэдэг дуурь сонсов. ЗХУ, БНХАУ-ын армийн төлөөлөгчдийг дуурь сонсоход нөхөр Д.Балжинням, Д.Моломжамц, Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн нар болон БНМУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Б.Цог, Ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан, Урлагийн Хэрэг Эрхлэх хорооны дарга Ж.Болд нарын зэрэг хүмүүс байв. Мөн дуурь сонсоход ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд А.И.Хворостухин, мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн нар байлцав. Дуурийн төгсгөлд манай хүндэт зочид, жүжигчдэд талархаж цэцгийн баглаа барив.
863 1961.3.17. №65/7817 Монгол ардын армийн 40 жилийн ойд оролцож байгаа ЗХУ, БНХАУ-ын армийн төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид гутлын ба нэхмэлийн фабрик үзэв БНМАУ-ын засгийн газрын урилгаар БНМАУ-ын ардын цэргийн 40 жилийн ойн баярт оролцохоор манай оронд зочилж бйагаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид өчигдөр гутлын ба нэхмэлийн фабрик дээр зочлон очив. Төлөөлөгчдийг үйлдвэр үзэхэд ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан, улсын цагдан сэргийлэх газрын орлогч дарга хурандаа Рэнцэнхорлоо нар хамт явав. Мөн төлөөлөгчидтэй БНХАУаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Сэ Фу-шэн явав. Зочдыг аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрик дээр хүрэлцэн очиход Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин, Аж үйлдвэрийн комбинатын дарга Д.Гомбожав нар угтаж уулзаад үйлдвэр үзэхийг урив. Зочид гутлын фабрикийн ажиллагаатай танилцаад бэлэн болсон үйлдэхүүнийг сонирхон үзэв. Зочдыг тэндээс нэхмэлийн фабрик дээр хүрэлцэн ирэхэд үйлдвэрийн дарга Ойдовдорж тус үйлдвэрийн ажилчид зочдыг халуун дотноор угтан авав. Зочид үйлдвэрийн ажиллагаатай танилцаад бэлэн болсон бүтээгдэхүүнийг үзэж тус үйлдвэрийн туршлагын журмаар хийсэн “онцгой” гэдэг цэмбийг маш сайн чанартай болжээ. Бид энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чанарын талаар Английнхаас давсан юм. Танай энэ цэмбэ түүнээс илүү болжээ гэв. Нөхөр Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид үйлдвэр үзсэн тухай сэтгэгдлээ бичихдээ, “Бид энд Монголын ард түмэн нийгэм журмыг амжилттай төгөлдөр байгуулж байгаа, тэргүүний техник эзэмшиж байгааг нүдээр үздээ. Хятад, Монголын ард түмний найрамдал нэгдэл мандтугай гэжээ. 1961.3.18. №66/7818/ Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын чөлөөлөх армийн төлөөлөгчид ардын цэргийн амьдралтай танилцав БНМАУ-ын засгийн газрын урилгаар ардын армийн 40 жилийн ойн баярт оролцож байгаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид дэд хурандаа Сэрээнэн даргатай даргын сургуулийн батальон дээр өчигдөр очиж ардын цэргийн амьдралтай таилцав. Төлөөлөгчидтэй Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, ардын армийн улс төрийн газрын зарга хушууч генерал С.Равдан нар явав. Мөн төлөөлөгчидтэй БНХАУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх Жао-Зинь хамт явав. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг тус анги дээр хүрэлцэн ирэхэд Улаанбаатарын гарнизоны цэргийн хүндэт харуул жагсаж хүлээж авав.
864 Шюй Гуан-да тэргүүтэй хятадын талын чөлөөлөх армийн төлөөлөгчдөд даргын сургуулийн батальоны дарга дэд хурандаа Сэрээнэн өөрийнхөө ангийн тухай товч танилцуулсны дараа ангийнхаа байдалтай танилцахыг урив. Төлөөлөгчид цэргийн байр, хичээлийн танхимаар явж үзсэнийхээ дараа тус батальоныханд дурсгалын зүйл гардуулж өгөв. 1961.3.19. №67/7819/ Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид монгол үндэсний бөхийн барилдаан үзэв Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцож, манай оронд зочилж байгаа Зөвлөлтийн армийн төлөөлөгчдийн гишүүн Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар хурандаа генерал И.А.Плиев, хушууч генерал П.М.Кучма, хушууч генерал А.М.Помогайло, хурандаа М.П.Никитин нар болон БНМАУ-ын засгийн газрын урилгаар зочилж байгаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид 3 дугаар сарын 19-ний өдөр биеийн тамирын ордонд монгол бөхийн барилдаан үзэж сонирхов. Ах дүү Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид монгол үндэсний бөхийн барилдаан үзэхэд нөхөр Д.Балжинням, Д.Майдар, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Б.Цог, Ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан нарын зэрэг хүмүүс хамт байв. Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан тэдгээрийн онцлог арга мэхийг Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид ихэд сонирхож, шалгарч үлдсэн улсын заан Бээжин, Дамдиндорж нарын зэрэг дөрвөн бөх, улсын харцага Сүрэнжав, Дашцоодол нартай гэрэл зургаа авахуулав. 1961.3.20. №68/7820/ Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид циркийн тоглолт үзэв БНМАУ-ын засгийн газрын урилгаар БНМАУ-ын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцоод манай оронд зочилж байгаа Зөвлөлтийн армийн төлөөлөгчдийн гишүүн Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар хурандаа генерал И.А.Плиев, хушууч генерал П.М.Кучма, хушууч генерал А.М.Помогайло, хурандаа М.П.Никитин мөн БНМАУ-ын засгийн газрын урилгаар манай оронд зочилж байгаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын армийн төлөөлөгчид өчигдөр орой циркийн тоглолт үзэв. ЗХУ, БНХАУ-ын армийн төлөөлөгчдийг циркийн тоглолт үзэхэд БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал нөхөр Б.Цог, ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан нар байв. Мөн БНХУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт элчин сайд Се-фү шэн байв. 1961.3.20. №68/7820/ БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яаманд хүлээн авалт болов
865 БЭЭЖИН. 3 дугаар сарын 18./МОНЦАМЭ/. Монголын ардын армийн 40 жилийн ойг тохиолдуулж, БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Шарав өчигдөр орой хүлээн авалт хийжээ. Тус хүлээн авалт дээр элчин сайд Д.Шарав, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч дарга, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн жанжин штабын дарга, армийн генерал Ло Жуй-цин нар харилцан үг хэлэв. Нөхөр Ло Жуй-цин хэлсэн үгэндээ Хятадын ард түмэн ба Хятадын Ардын Чөлөөлөх Армийн өмнөөс Монголын ард түмэн, Монголын ардын цэрэгт халуун баяр хүргэв. Хүлээн авалт дээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дээд офицерууд, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Жан Жи-сян нарын зэрэг хүмүүм байв. Хүлээн авалтад бас янз бүрийн орноос Хятадад суугаа дипломат төлөөлөгчид болон цэргийн атташе нар оролцжээ. Хүлээн авалт элэгсэг дотно байдалд болов. 1961.3.20. №68/7820/ Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь Хөдөө аж ахуйн дээд сургуульд БНМАУ-ын засгийн газрын урилгаар монголын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон манай оронд зочлож байгаа ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Р.Я.Малиновский тэргүүтэй зөвлөлтийн армийн төлөөлөгчид мөн БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид өчигдөр хөдөө аж ахуйн дээд сургууль дээр очиж сургуулийн байдалтай танилцав. Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчдийг хөдөө аж ахуйн дээд сургууль үзэхэд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Балжинням, БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Б.Цог, Ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан нар хамт явав. Мөн ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд А.И.Хворостухин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен нар төлөөлөгчдийг дагалдан явав. Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчдийг хөдөө аж ахуйн дээд сургуульд хүрэлцэн очиход Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний институтийн захирал Л.Балдандаш, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захирал, мал эмнэлгийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Ц.Жамъянжав нар болон тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд угтав. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захирал Ц.Жамъянжав Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчдөд өөрийн сургуулийн тухай товч танилцуулаад сургуулийн анги танхимаар орж үзэхийг урив. Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид тус сургуулийн хичээлийн анги, танхим, уншлагын байр зэргийг үзэж танилцаад их танхимд орж ирэхэд тэнд байсан олон зуун оюутан алга ташиж халуун дотно угтав. Маршал Р.Я.Малиновский оюутнуудад хандаж хэлэхдээ, Та бүхэнд Зөвлөлтийн ард түмэн, зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийнхний өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
866 Та бүхэнд сурлагын өндөр амжилт ерөөхийн хамт БНМАУ-ыг алдаршуулах бүтээлч эрдэмтэд болохыг ерөөе гэхэд оюутнууд нижигнэтэл алга ташив. Дараа нь армийн генерал Шюй Гуан-да оюутнуудад хандаж хэлэхдээ, Хятадын ард түмэн, хятадын ардын чөлөөлөх армийн өмнөөс та бүхэнд баяр хүргэе. Монголын ард түмэн МАХН-ынхаа удирдлагын дор дан мал аж ахуйн орон байсан өөрийнхөө орныг хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орон болгон хөгжүүлжээ. Та бүхний энэ амжилтад чин сэтгэлээсээ баярлаж байдаг юм. Хятад монголын ард түмний эвдрэшгүй мөнх найрамдал мандтугай гэхэд оюутнууд нижигнэтэл алга ташиж баяр хүргэв. Маршал Р.Я.Малиновский армийн генерал Шюй Гуан-да нар хөдөө аж ахуйн дээд сургууль үзэсний дараа хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдлээ бичив. Маршал Р.Я.Маоиновский тэргүүтэй Зөвлөлтийн армийн төлөөлөгчид, Армийн генерал Шюй Гуанда тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын хамт гэрэл зургаа авахуулав. Мөн өдөр БНХАУ-ын Батлах Хамгаалах Яамны орлогч сайд армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид В.И.Лениний нэрэмжит радио нэвтрүүлгийн төв станцыг үзээд Тэрэлжийн амралтад очив. Мөн өдөр ЗХУ-ын маршал Р.Я.Малиновский тэргүүтэй зөвлөлтийн армийн төлөөлөгчид армийн төлөөлөгчид монголын биеийн тамир-спортын төв ордонд очиж монгол үндэсний бөхийн барилдаан сонирхон үзэв. Зөвлөлтийн армийн төлөөлөгчдийг бөхийн барилдаан сонирхоход БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Б.Цог, Биеийн Тамир-Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Д.Ядамсүрэн нар хамт байв. Мөн ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд А.И.Хворостухин байлцав. 1961.3.21. №69/7821/ Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчидтэй Монголын ардын армийн албан хаагчид уулзав БНМАУ-ын засгийн газрын урилгаар ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд ЗХУ-ын маршал Р.Я.Малиновский тэргүүтэй зөвлөлтийн армийн төлөөлөгчид, мөн БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчидтэй монголын ардын армийн албан хаагчид өчигдөр офицеруудын ордонд уулзав. Уулзалт дээр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд хушууч генерал Ц.Нансалжав, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх яамны нэгдүгээр орлогч сайд дэслэгч генерал Б.Цог, Ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны
867 дарга С.Батаа мөн ардын армийн дээд командлалын удирдах ажилтан генерал, офицерууд байв. Тус уулзалтад ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд А.И.Хворостухин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен нар оролцов. Уулзалтын цуглааныг Ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан нээж үг хэлэв. Ардын Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн монголын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэллээ. Мөн уулзалтын цуглаан дээр ЗХУ-ын маршал Р.Я.Малиновский, БНХАУ-ын армийн генерал Шюй Гуан-да нар үг хэлэв. Цуглаанд оролцогсдын өмнөөс армийн цэргийн офицер хурандаа Жамган үг хэлэв. Цуглааны дараа маршал Р.Я.Маоиновский, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй Зөвлөлт, Хятадын армийн төлөөлөгчид монголын ардын армийн дайчин замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхов. Цуглаанд оролцогсдод ардын армийн сайн дурын уран сайханчид нэгдсэн концерт тоглож үзүүлэв. 1961.3.22. №70 /7822/ БНХАУ-ын Элчин Сайдын Яаманд дайллага хийв БНМАУ-ын засгийн газрын урилгаар монголын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг БНМАУ-д найрсагаар зочлож байгаатай холбогдуулж БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фушэн өчигдөр дайллага хийв. Дайллагад нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Н.Лувсанравдан, Д.Майдар, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны сайд хушууч генерал Ц.Нансалжав болон дэслэгч генерал Б.Цог, хушууч генерал С.Равдан, Самдангэлэг, Д.Батаа, хурандаа Д.Гомбожав, 1921 оны партизан нар болон ардын армийн офицерууд байв. Энэ дайллагад БНМАУ-ын засгийн газрын урилгаар ардын армийн 40 жилийн ойн баярт оролцож, манай оронд найрсагаар зочлож байгаа ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд, маршал Р.Я.Малиновский тэргүүтэй Зөвлөлтийн армийн төлөөлөгчид оролцов. Мөн дайллагад гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн нар байлцав. Чин сэтгэлийн найрсаг дотно байдалд болсон энэ дайллага дээр элчин сайд Се Фу-шэн нөхөр Ю.Цэдэнбал, армийн генерал Шюй Гуан-да, маршал Р.Я.Малиновский, БНМАУ-ын Ардын цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд Ж.Лхагвасүрэн нар харилцан үг хэлэв. 1961.3.23. №71/7823/ Армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг дайлав
868 БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын армийн командлагч хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын засгийн газрын урилгаар манай оронд зочилж, Монголын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч дайлав. Дайллагад нөхөр Д.Балжинням, Д.Моломжамц, Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд хушууч генерал Ц.Нансалжав, хушууч генерал С.Равдан нарын зэрэг хүмүүс байв. Мөн дайллагад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн байв. Дайллага чин сэтгэлийн элэгсэг дотно байдалд болов. 1961.3.24. №72/7824/ Р.Я.Малиновский тэргүүтэй Зөвлөлтийн армийн төлөөлөгчид эх орондоо буцав БНМАУ-ын засгийн газрын урилгаар Монголын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон ЗХУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд, маршал Р.Я.Малиновский тэргүүтэй Зөвлөлтийн армийн төлөөлөгчид өчигдөр эх орондоо буцлаа. Төлөөлөгчдийг эх орондоо буцахад Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээрээс нөхөр Д.Балжинням, Д.Моломжамц, БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд хушууч генерал Ц.Нансалжав, Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа нар болон ардын армийн дээд тушаалын генерал, офицерууд үдэж мордууллаа. Мөн маршал Р.Я.Малиновский тэргүүтэй Зөвлөлтийн армийн төлөөлөгчдийг БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн гишүүн дэслэгч генерал Лян Би-е, дэслэгч генерал Ян Сюшань нар үдэлцэв. ЗХУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд А.И.Хворостухин болон тус элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд маршал Р.Я.Малиновский тэргүүтэй Зөвлөлтийн армийн төлөөлөгчдийг үдэж мордуулав. 1961.3.24. №72/7824/ Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь Улсын их сургууль үзэв БНМАУ-ын засгийн газрын урилгаар ардын арсийн 40 жилийн ойн баярт оролцон, манай оронд зочилж байгаа БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид өчигдөр улсын их сургуулийн байдалтай танилцлаа. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг дагалдан БНМАУ-ын ардын армийн улс төрийн газрын дарга хушууч генерал С.Равдан явав. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фушэн төлөөлөгчидтэй хамт ирэв. БНХАУын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг улсын их сургуульд зочлон очиход улсын их сургуулийн ректор, физик-математикийн ухааны дэд
869 эрдэмтэн Н.Содном, тус сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны дэд эрэдэмтэн Д.Балдандорж мөн орлогч ректор сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн Р.Жигжиддорж, орлогч ректор Г.Лувсандандар нар хүндэтгэн угтаж авав. Төлөөлөгчдийг ректор С.Содном албан тасалгаандаа урьж монголын үндэсний цагаан идээгээр зочлоод сургуулийнхаа зохион байгуулалт, хичээл, хүмүүжлийн ажлын байдлын талаар товч ярьж танилцуулахдаа: - Манай сургууль маршал Х.Чойбалсангийн санаачлагаар анх 1942 онд байгуулагдсанаас хойш энэхэн богино хугацаанд их амжилттай хөгжиж байна. Тус сургууль бол аугаа их зөвлөлтийн ард түмэн, тэдний эрдэмтдийн гүн халуун туслалцаатайгаар байгуулагдсан юм. Анх байгуулагдахдаа 100 хүрэхгүй оюутантай, бүх багш нар нь зөвлөлтийн профессор, багш нар байсан бол одоо 1800 гаруй оюутантай, дан монгол үндэсний мэргэжилтэн багш нартай боллоо. Одоо тус сургуулиас хүний эмч, барилга, цахилгааны инженер, монгол, орос, хятад, манж, төвд, англи хэлний зэрэг 20 төрлийн мэргэжлийн хүмүүс бэлтгэн гаргаж байна. Манай сургуулийг монголын дээд сургуулиудын эцэг гэж хэлж болох юм. Учир нь тус сургуулийн факультетээс салбарлан, хөдөө аж ахуйн ба эдийн засгийн хоёр дээд сургууь бий боллоо. Одоо анагаах ухааны болон төрөл бүрийн инженерүүдийг бэлтгэн гаргах 2 дээд сургууль удахгүй биеэ дааж тасрах байхаа. Манай сургуульд Зөвлөлт, Хятад, Солонгос, Вьетнам, Болгар, Албани зэрэг ах дүү социалист орны оюутан суралцдаг бөгөөд тус сургуулийн оюутнуудын 30 хувь нь эмэгтэйчүүд суралцаж байна гэв. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид тус сургуулийн дугуй танхимд ороход тэнд хичээллэж бйасан анагаах ухааны факультетийн II курсийн оюутнууд суудлаасаа босцгоон алга нижигнүүлэн ташиж, хүндэт зочиддоо баяр хүргэв. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн тэргүүн армийн генерал Шюй Гуан-да оюутнуудад хандаж үг хэлэхдээ, хятадын ард түмэн, Хятадын ардын чөлөөлөх арми, тус армийн төлөөлөгчдийн өмнөөс та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе! Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид бид нар танай сайхан оронд зочилж ирээд үйлдвэр, сургууль соёлын олон газраар зочлон явж танай орны ард түмний амьдрал байдал, ололт амжилтыг нүдээрээ үзэж тодорхой танилцсандаа хязгааргүй баяртай байна. Монголын ард түмний олсон энэ гайхамшигт их амжитанд баяр хүргэе! Хятадын ард түмэн монголын ард түмний олсон амжилт бүхнийг өөрснийхөө ололт амжилт шиг үзэж баярлаж байдаг юм. Төлөөлөгч биднийг хаа явсан газар бүхэнд маш элэгсэг дотно угтан авч байгаад бид туйлын баяр бахдалтай байна. Хятад Монгол хоёр улс бол эртний уламжлалт найрамдалтай дотны хөршүүд бөгөөд марксизмленининзмийн аугаа их сургаал бидний энэ бат бөх найрамдлыг холбож өгсөн билээ. Манай социалист лагерийн орнуудын хөгжил, цэцэглэл, нэгдэл нягтрал хэдийчнээ хөгжин батжих дутам ипериалистуудын түрэмгийллийг төдийчнээ цаазлан хорьж чадна. Ийм ч учраас социализм, коммунизмыг улам амжилттай түргэн байгуулахын тулд социалист лагерийн орнууд улам нэгдэл нягтралтай ажиллахыг өнөөгийн бодит амьдрал шаардаж байна. Эрдэм номдоо улам шургуу мэрийлтэй суралцаж их амжилт гаргахыг оюутан та нөхдөөс хүсэн ерөөе!
870 Хятад, Монголын ард түмний мөнх найрамдал мандтугай! Гэхэд оюутнууд алга нижигнүүлэн ташив. Армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй төлөөлөгчид тус сургуулийн физикийн танхим, химийн лабораторийн ажиллагаатай танилцаад дараа нь тус сургуулийн зоологийн музейд ороход зоологийн танхимын эрхлэгч биологийн ухааны дэд эрдэмтэн А.Дашдорж зочдыг угтан авч музейнхээ үзмэртэй танилцуулав. Төлөөлөгчид монголын говь нутагт оршдог хоёр бөхтэй тэмээ, голд байдаг тул загасыг ихэд сонирхон үзэв. -Хоёр бөхтэй зэрлэг тэмээ дэлхий дээр хамгийн чухаг ховор амьтан бөгөөд энэ нь зөвхөн монголын говь нутгаас өөр газарт байхгүй гэж эрдэмтэн Дашдорж өгүүлэв. Мөн зочид хангайн үнэг, минж, булга, мануул, нохой зээх, шилүүс, тарвага зэрэг үслэг амьтны үзмэрийг сонирхон үзэх үед, -Энэ ангуудын дотроос манай оронд хамгийн баялаг орших нь тарвага юм. Тарвагыг манай анчид зарим жил 2 сая 500 мянга хүртэл агнадаг удаа бий гэж тайлбарлагч ярив. Тус сургуулийн байдалтай танилцсаны дараа армийн генерал Шюй Гуанда сургуулийн хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдэлээ бичиж үлдээв. Уг сэтгэгдлийг дор сийрүүлбэл: “Монголын ард түмэн шинжлэх ухаан, соёлын талаар асар их амжилт олсонд бид чин сэтгэлээсээ баяр хүргэе! Хятад, монгол хоёр улсын ард түмний найрамдал мандтугай! Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид: армийн генерал Шюй Гуан-да, дэслэгч генерал Лян Би-е, дэслэгч генерал Ян Сю-шань” гэж бичжээ. 1961.3.24. №72/7824/ Шюй Гуан-да тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид эх орондоо буцав БНМАУ-ын засгийн газрын урилгаар монголын ардын армийн 40 жилийн ойн баярт оролцсон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид өчигдөр эх орондоо буцав. Хятадын ардын чөлөөлах армийн төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээрээс нөхөр Д.Балжинням, Д.Моломжамц, Ардын цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд хушууч генерал Ц.Нансалжав, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн монголын ардын армийн дээд командлалын генерал офицерууд, гадаад явдлын яамны хариуцлагатай ажилтнууд үдэж мордуулав. Мөн төлөөлөгчдийг БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн, ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд А.И. Хворостухин нар үдэв. 1961.3.25. №73/7825/ БНХАУ-д суугаа БНМАУ-ын элчин сайдын Яаманд дайллага болов БЭЭЖИН, З дугаар сарын 28. /МОНЦАМЭ/. Армийн генерал Шюй Гуан-да тэргүүтэй БНХАУ-ын цэргийн төлөөлөгчид Монголоос саяхан буцаж ирсэн явдалтай
871 холбогдуулан БНХАУ-д суугаа БНМАУ-ын элчин сайд Д.Шарав өчигдөр дайллага хийв. Уг дайллагад Хятадын цэргийн төлөөгчдийн бүх гишүүд оролцов. 1961.3.30. №78/7830/ БНМАУ, БНХАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хооронд 1961 онд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд 1961 оны 4 дүгээр сарын 7-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Тус хоёр орны соёлын хамтын ажиллагааг улам хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний зүтгэлтэн, дээд боловсрол, ардын гэгээрэл эрүүлийг хамгаалахын ажилтан, жүжигчид, үзэсгэлэн болон тус хоёр орны ард түмний соёлын өсөлт хөгжилтийг харуулсан материал солилцох тухай уг төлөвлөгөөнд заажээ. БНМАУ, БНХАУ-ын хооронд хамтран ажиллах төлөвлөгөөнд монголын талаас БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд С.Сосорбарам, хятадын талаас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу-Шэн нар гарын үсэг зурав. 1961.4.8. №87/7839/ Бямба гариг БНМАУ-ын одон медалиар шагнагдсан хятад ажилтан ажилчдад шагнал гардуулав БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 4 дүгээр сарын 12-ны зарлигаар тус улсын социализмын бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан Орхоны сангийн аж ахуйн барилгачин Гүн Шянь-мин, Архангай аймгийн үйлдвэрийн хоршооллын холбооны барилгын артелийн аравны дарга Ма Чэн-шэн, Налайхын нүүрсний үйлдвэрийн ажилчин Цян Лян-зүн нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зүүнхараагийн төмөр замын барилгын 2 дугаар ангийн сан-техник Жу Шүнь-юун, Ерөөгийн сангийн аж ахуйн өрлөгчин Лю Юүй-шэнь, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэх конторын цэцэг модны мэргэжилтэн Жөү Рүн-хуа нарын 19 хүнийг Алтан гадас одонгоор, Улаанбаатарын барилгын трестийн мужаан ЧэньГүй, Баянхонгор аймгийн үйлдвэрийн хоршооллын холбооны ажилчин Би Шу-жин нарын 73 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дундговь аймгийн үйлдвэрийн хоршооллын холбооны тоосгочин Цүй Юнцүнь, Улаанбаатарын мебелийн фабрикийн мужаан Чен Шр-ен, Сүхбаатар аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын, аймгийн төвийн гуанзны ерөнхий тогооч Гуа Ли-чин нарын 101 хүнийг засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнав. БНМАУ-ын одон медалийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, засгийн газрын хүндэт жуух бичгийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар нар өчигдөр гардуулав. Нөхөр Ж.Самбуу шагнагдагсдад хандаж үг хэлэхдээ, өнөөдөр БНМАУ-д социализм байгуулах үйл хэрэгт аугаа их ЗХУ, БНХАУ болон бусад ах дүү социалист орнуудаас тал бүрийн тусламж үзүүлж байна. Үүний дотор манай
872 их хөрш БНХАУ материал техникийн ихээхэн туслалцаа үзүүлэхийн хамт хөдөлмөрийн их хүч ирүүлж, тус улсын бүтээж байгуулах их ажилд гар бие оролцуулж бйана гээд 1957, 1959, 1960 онуудад барьж өгсөн олон үйлдвэр, олон сая рублийн зээллэгийн тухай ярив. Нөхөр Ж.Самбуу цааш хэлсэн үгэндээ 1955-1960 онуудад манай социалист байгуулалтын үйл хэрэгт туслалцуулахаар 70 гаруй төрлийн мэргэжил бүхий 20 мянга шахам хятад ажилчныг ирүүлсэн бөгөөд тэд манай ажилчидтай нягт хамтран ажиллаж, харилцан бие биедээ туслаж ажлын арга туршлагаа солилцох, бие биеэсээ суралцах зэргээр өрнүүн үр бүтээлтэй ажиллаж байна. Тус улсын социалист байгуулалтын үйл хэрэгт ийнхүү үнэнч нөхрийн ёсоор тусламж үзүүлж байгаад МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын засгийн газрын өмнөөс нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын Коммунист Нам, засгийн газар, ах дүү хятадын ард түмэнд чин дотнын халуун талархал хүргэе гэв. Шагнагдагсдын өмнөөс Үйлдвэрийн Хоршооллын Төв Зөвлөлийн барилгын артелийн барилгын техникч Лань Дээ-шин улсын дээд шагнал хүртэж байгаадаа баяр хүргэж үг хэлэв. 1961.4.15 №95/7847/ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар дайллага хийв БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Барилга Эдийн Засгийн Комиссын дарга Д.Майдар, БНМАУ-ын социализмын байгуулалтад оролцож байгаад хугацаа дуусч эх орондоо буцах гэж байгаа хятад ажилчдын төлөөлөгчдөд зориулан 1961 оны 4 дүгээр сарын 14-нд дайллага хийв. Дайллагад МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн нийслэл Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, БНМАУ-ын үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Ж.Бямбадорж нар болон яамдын сайдууд, орлогч сайдууд, тусгай газрын дарга нар байв. Дайллагад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн, элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар оролцов. Бас манай орны социализмын байгуулалтад оролцож байга хятад ажилчдын кадр, тэдэнтэй хамтран ажиллаж байсан монгол ажилчдын төлөөлөгчид байлцав. Дайллага дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын Барилга Эдийн Засгийн Комиссын дарга Д.Майдар, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар харилцан үг хэлэв. Дайллага элэгсэг дотно байдалд болов. 1961.4.15 №95/7847/ БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирэв БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуан тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчид өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хятадын гадаад худалдааны яамны газрын орлогч дарга Мин Кэ/төлөөлөгчдийн орлогч дарга/, Хятадын
873 Гадаад Худалдааны Яамны канцелярийн орлогч дарга Ян Мянь, хятадын мал аж ахуйн гаралтай барааны импорт, экспортын кампанийн хэлтсийн орлогч дарга Хо Шуан-инь, хятадын худалдааны зөвлөх Сай Зы-шуан мөн худалдааны нарийн бичгийн дарга Сод нар оролцжээ. БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав, БНМАУ-ын худалдааны танхимын дарга Д.Надмид, Гадаад Явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нарын зэрэг албаны хүмүүс угтаж авав. Мөн төлөөлөгчдийг БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн, элчин сайдын яамны бусад хариуцлагатай хүмүүс угталцав. 1961.4.25 №105/7857/ Монгол, Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ эхлэв Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хоорондын хэлэлцээ энэ 4 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотноо эхлэв. Монгол Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хэлэлцээнд Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц/төлөөлөгчдийн тэргүүн/, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав/төлөөлөгчдийн орлогч дарг/, БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны хэлтсийн дарга Ц.Балдан, Монголын техник, төрөл бүрийн барааны импорт нэгдлийн дарга Б.Чогсом нар оролцож байна. Хэлэлцээнд Хятадын талаас БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зижуан/төлөөлөгчдийн тэргүүн/, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны газрын орлогч дарга Мин Кэ/төлөөлөгчдийн орлогч дарга/, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны Канцелярийн орлогч дарга Ян мянь, БНХАУ-ын Мал Аж Ахуйн гаралтай барааны импорт, экспортын компанийн хэлтсийн орлогч дарга Хо Шуан-инь, БНХАУ-ын Худалдааны зөвлөх Сай Зышуан нар оролцож байна. Монгол, Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ эхлэхэд БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байлцав. 1961.4.26. №106/7858/ Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдөд зоог барив БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи жуан тэргүүтэй хятадын засгийн газрын худалдааны
874 төлөөлөгчдөд 4 дүгээр сарын 25-нд зоог барив. Зоог барихад хятадын талаас хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүн БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны газрын орлогч дарга Мин кэ, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны концелярийн орлогч дарга Ян Мянь, БНХАУ-ын мал аж ахуйн гаралтай барааны импорт экспортын компанийн хэлтсийн орлогч дарга Хо Шуан-инь, Хятадын худалдааны зөвлөх Сай Зы-шуан, мөн худалдааны нарийн бичгийн дарга Сод нар байв. Зоорг барихад Монголын талаас БНМАУын Худалдаа балтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ш.Баттулга, мөн яамны импортын газрын дарга Ю.Аюуш, экспортын газрын дарга Д.Дандар БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндоржнар байв. Мөн зоог барихад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн байлцав. 1961.4.26. №106/7858/ Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид манай оронд байгаа нь БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи жуан тэргүүтэй хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид 4 дүгээр сарын 25-ны өглөө Улаанбаатарын ойролцоох Маахуур толгой дээр гарч нийслэл хотын ерөнхий байдалтай танилцав. Мөн төлөөлөгчид нийслэлийн бага тойргоор явж хотын барилга байгуулалтын байдлыг сонирхон үзлээ. Дараа нь төлөөлөгчид Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунханд цэцэг тавив. БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи жуан тэргүүтэй Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид мөн өдрийн үдээс хойш Улаанбаатарын гутал, нэхмэлийн фабрик сонирхон үзэв. Төлөөлөгчдийг БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин угтан авч үйлдвэрүүдийнхээ ажиллагааны байдалтай танилцуулав. Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид мөн өдрийн орой Улсын Хөгжим Драмын Театрт “Учиртай гурван толгой” дуурь сонсов. Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчидтэй БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, мөн яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав, БНМАУын Гадаад Явдлын Яамны Ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Дашцэрэн нарын зэрэг албаны хүмүүс хамт явав. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн төлөөлөгчдийг дагалдан явав. 1961.4.26. №106/7858/ БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хэлэлцээний тухай АЛБАН МЭДЭЭ БНМАУ ба БНХАУ-ын хооронд 1960 оны 5 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо байгуулсан найрамдал, харилцан туслалцах тухай Гэрээг үндэслэн тус хоёр улсын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хооронд ах дүү ёсны нөхөрсөг байдалд явагдсан хэлэлцээний дүнд Монгол, Хятадын худалдааны гэрээг 1961 оны 4 дүгээр сарын 26-нд
875 Улаанбаатар хотноо байгуулав. Монгол, Хятадын худалдааны гэрээ байгуулсан явдал пролетарийн интернационалист зарчмын үндсэн дээр тулгуурласан тус хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн БНМАУ ба БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хооронд тэгш эрх, харилцан ашигтай байх, харилцан туслалцах, хамтран ажиллах үндсэн дээр нөхөрсөг байдалд явагдсан хэлэлцээний дүнд БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд 1961 онд харилцан бараа нийлүүлэх тухай Протокол 1961 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулав. Энэхүү Протоколд заасан ёсоор урьд жилүүдийн адил БНМАУ-аас БНХАУ-д адуу, арьс шир, ангийн үс, өлөн гэдэс болон бусад бараануудыг нийлүүлэх бөгөөд БНХАУ-аас БНМАУ-д торго, бэлэн хувцас, арьс ширэн эдлэл, цай хөвөн ба ноосон нэхмэл, өргөн хэрэглээний бусад бараа, барилгын материал, үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг бараа нийлүүлэх болов. Монгол, Хятадын хооронд байгуулсан худалдааны гэрээнд Монголын талаас БНМАУ-д Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд БНМАУын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Дэмчигийн Моломжамц, Хятадын талаас БНХАУ-ын Даргын бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуан нар гарын үсэг зурав. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1961 онд харилцан бараа нийлүүлэх тухай Протоколд Монголын талаас БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Дамдины Гомбожав, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуан нар гарын үсэг зурав. Дээр дурдсан баримт бичгүүдэд гарын үсэг зурах үед монголын талаас БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын Барилгын Эдийн Засгийн комиссын дарга Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, БНМАУын Гадаад Явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав болон төлөөлөгчдийн бусад гишүүд байлцав. Хятадын талаас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн орлогч дарга бөгөөд Гадаад Худалдааны Яамны канцелярийн орлогч дарга Ян Мянь, мөн төлөөлөгчдийн орлогч дарга бөгөөд БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр газрын орлогч дарга Мин Кэ, төлөөлөгчдийн гишүүн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яамны худалдааны зөвлөх Сай Зы-шуан болон төлөөлөгчдийн бусад гишүүд байлцав. 1961.4.27. №107/7859/ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд дайллага болов БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНХАУын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуан тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг манай оронд зочилж байгаатай нь холбогдуулан өчигдөр дайлав. Дайллагад БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүд Хятадын
876 Гадаад Худалдааны Яамны канцелярийн орлогч дарга Ян Мянь, Хятадын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр газрын орлогч дарга Мин Кэ, Хятадын мал аж ахуйн гаралтай барааны импорт, экспортын кампанийн хэлтсийн орлогч дарга Хо Шуан-инь, Хятадын худалдааны зөвлөх Сай Зы-шуан, мөн худалдааны нарийн бичгийн дарга Сод нар байв. Дайллага дээр нөхөр Л.Цэнд, Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүд БНМАУ-ын яамдын сайд, тусгай газрын дарга нар, БНМАУ-д ажиллаж байгаа хятад ажилчдын төлөөлөгчид байв. Энэ дайллагад БНХАУаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн болон гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн нар байв. Чин сэтгэлийн найрсаг байдалд болсон энэ дайллага дээр нөхөр Д.Моломжамц, Е Зи-жуан нар харилцан үг хэлэв. 1961.4.27. №107/7859/ БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчид манай оронд байгаа нь БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуан тэргүүтэй хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид өчигдөр үдээс өмнө Улаанбаатарын гурилын комбинатын ажиллагаатай танилцав.Төлөөлөгчдийг Гурилын комбинатад хүрэлцэн очиход БНМАУ-ын Хүнсний Үйлдвэрийн Яамны сайд Б.Алтангэрэл хүлээн авч үйлдвэрийнхээ цехүүдийн дамжлага ажиллагаатай танилцуулав. Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид мөн өдөр үдээс хойш хөдөө аж ахуйн дээд сургуульд зочлон очиход тус сургуулийн захирал Ц.Жамьяанжав төлөөлөгчдийг угтан авч сургуулийнхаа байдалтай танилцуулав. Энэ өдөр Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчидтэй БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав нарын зэрэг албаны хүмүүс хамт явав. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн төлөөлөгчдийг дагалдан явлаа. 1961.4.27. №107/7859/ Д.Моломжамц БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуаныг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга нөхөр Д.Моломжамц БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е. Зи-жуаныг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтад хятадын талаас БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны канцелярийн орлогч дарга Ян Мянь Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр газрын орлогч дарга Мин Кэ, хятадын худалдааны зөвлөх Сай Зи-шуан болон хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн бусад гишүүд байлцав. Монголын талаас БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав мөн
877 яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга байв. Мөн уулзалтад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин Сайд Се Фу-шэн байлцав. 1961.4.28. №108/7860/ БНХАУ-ын элчин сайдын яаманд дайллага болов БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е.Зи-жуан тэргүүтэй Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид манай оронд зочилж байгаатай холбогдуулан өчигдөр дайллага хийв. Дайллагад нөхөр Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Л.Цэнд, Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа нар болон БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүд, БНМАУын яамдын сайд, тусгай газрын дарга нар, БНМАУ-ын Гадаад Явдлын Яам, Гадаад Худалдааны Яамны хариуцлагатай ажилтнууд байв. Дайллагад БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е.Зи-шуан тэргүүтэй хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид байв. Дайллаганд гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн нар монголын ба гадаадын сэтгүүлчид байв. Найрсаг дотно байдалд болсон дайллага дээр элчин сайд Се Фу-шэн нөхөр Е.Зи-жуан, Д.Моломжамц, Д.Гомбожав нар харилцан үг хэлэв. 1961.4.28. №108/7860/ БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь БНХАУ-ын Гадууд Худалдааны Яамны сайд Е Зи-жуан тэргүүтэй хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид БНХАУ-ын тусламжаар Улаанбаатарт баригдаж байгаа “Улаанбаатар” зочид буудал, Их дэлгүүрийн барилга байгууламжийн ажилтай өчигдөр танилцав. Хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав, БНМАУ-ын худалдааны танхимын дарга Д.Надмид нар хамт явав. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин Сайд Се Фу-шэн төлөөлөгчдийг дагалдан явав. 1961.4.28. №108/7860/ БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчид эх орондоо буцав БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Зи-жуан тэргүүтэй хятадын засгийн газрын худалдааны төлөөлөгчид өчигдөр Улаанбаатараас эх орондоо буцав. БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээрээс
878 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Ш.Баттулга, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав, БНМАУын худалдааны танхимын дарга Д.Надмид, Гадаад Явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нарын зэрэг албаны хүмүүс үдэж мордуулав. Мөн төлөөлөгчдийг БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн, элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд үдэлцэв. 1961.4.29. №109/7861/ Ах дүү ард түмний тусламж 50 мянгатын барилга ашиглалтад оров 5 дугаар сарын 9-ний өдөр нийслэлийн баруун дүүрэгт Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн нийтийн сууцанд зориулж барьсан нийтдээ 50 мянган дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилгыг хүлээн авахад зориулсан хөдөлмөрчдийн цуглаан болов. Тус цуглаанд БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга С.Батаа үг хэлэв. Нөхөр Батаа хэлсэн үгэндээ, өнөөдөр бид БНХАУ-аас Улаанбаатар хотод зээлийн тусламжаар барьж өгсөн орон сууцны барилгыг хүлээн авах гэж байна. Нийтийн орон сууцны барилгын хэсгийг ашиглахаар хүлээн авч байгаа явдал манай нийслэл хотын амьдрал хөгжилд үлэмж ач холбогдолтой, баярт үйл явдал болж байна. БНМАУ ба БНХАУ-ын засгийн газрын хооронд 1958 оны 12 дугаар сарын 29-нд байгуулагдсан хэлэлцээрийн дагуу БНХАУ-аас тус улсын нийслэлд 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны барилга зээлийн тусламжаар барьж өглөө. Барилгын энэ хэсэгт нийтдээ 46351 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 737 айлын орон сууцны дөрвөн давхар 13 байшин, 1860 хавтгай дөрвөлжин метр талбайтай хоёр давхар дэлгүүр, хүүхэд саатуулах газар, цэцэрлэг бүгд 16 байшин ашиглалтад орох гэж байна. Орон сууцны барилгуудад үсчин, гэрэл зурагчин, эмийн аптек, номын дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байрууд багталцаж байгаа юм. 50 мянгатын барилга нь зохион байгуулалт, үзэмж чанарын хувьд сайн, цэвэр, бохир ус, дулаалга, ариун цэвэр, цахилгаан гэрэл, радио холбооны тоноглолтой юм гэв. Нөхөр Батаа ЗХУ, БНХАУ-ын ах дүүгийн сэтгэл харамгүй их тусламжийн ачаар манай социалист байгуулалтын явц түргэсэж байгаа нь бүхэнд илэрхий юм гэж онцлон тэмдэглээд, одоо бид МАХН-ын XIV их хурал, Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтаж, нийслэл хотоо тохижуулах ажлыг нийтийн хүчээр хийж байна гэв. Нөхөр Батаа үгийнхээ төгсгөлд, Монгол оронд социализм өрнүүн фронтоор байгуулах үйл хэрэгт ах дүүгийн тусламж үзүүлж байгаа Хятадын Коммунист Нам, БНХАУ-ын засгийн газар, болон агуу их Хятадын ард түмэнд МАХН, Монголын засгийн газар, Монголын ард түмэн зүйн ёсоор хүндэтгэлийн баяр талархлаа хүргэж, хамаг сайн сайхны ерөөлийг дэвшүүлж ах дүүгийн найрамдалт харилцаагаа зузаатгаж байдаг юм. Орон сууцны ба нийгмийн үйлчилгээний энэ барилгыг, элэгсэг дотнын сэтгэл, хөлс асгаруулсан хөдөлмөрөөрөө барьж өгсөн Хятадын барилга трестийн удирдлага, түүний хамт олонд
879 Улаанбаатарчуудын өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын ажилд чинь шинэ шинэ амжилт хүсэж ерөөе гэв. Дараа нь БНХАУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Сай Зы-шуан үг хэлэв. Манай улсаас монголд байгаа барилгын ажилтан, ажилчин нөхөд Монголын нийслэл Улаанбаатар хотыг цэгцлэн байгуулах ажилд ах дүү монголын ард түмний хөдөлмөрт өөрийн гар биеэр оролцож хувь нэмрээ оруулж байгаадаа маш баяр баясгалантай байна. Энэхүү барилгыг барьж байгуулахад Улаанбаатар хотын байгууллагуудаас тасралтгүй тус дэмжлэг үзүүлж байсан юм гэв. Нөхөр Сай Зы-шуан цааш хэлэхдээ, монголын ард түмнээс хятадын ард түмний хувьсгалын хүнд хэцүү жилүүд болон манай улсын социалист аж ахуй байгуулах үед сайхан тусламж үзүүлсэн билээ. Энэхүү ах дүү ёсны сайхан тусламжинд манай ард түмэн маш их талархаж байна гэж нөхөр Сай Зы-шуан хэлэв. 1961.5.10. №120/7872/ БНХАУ-ын зээлийн тусламжаар баригдсан 50 мянгатын барилгыг хүлээн авах актад гарын үсэг зурав БНХАУ-аас манай улсад зээлийн тусламжаар барьсан 50 мянгатын барилгыг хүлээн авах актад Монголын талаас БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга С.Батаа, Хятадын талаас БНХАУын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх Сай Зы-шуан нар гарын үсэг зурав. Үсэг зурахад нөхөр Д.Майдар, Н.Лувсанравдан, болон зарим яамдын сайд, тусгай газрын дарга нар байв. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн байв. 1961.5.10. №120/7872/ Хүлээн авалт хийв БНХАУ-ын зээлийн тусламжаар Улаанбаатарт баригдсан 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны барилгыг хүлээн авсантай холбогдуулан Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа 50 мянгатын барилга хүлээлгэн өгөх БНХАУ-ын комиссын төлөөлөгчдийг хүлээн авч дайлав. Дайллагад нөхөр Д.Майдар, Н.Лувсанравдан, зарим яамдын сайд нар ба орлогч сайдууд барилгын байгууллагын монгол, хятад ажилчдын төлөөлөгчид байв. Дайллагад уул барилгыг хүлээлгэн өгөх БНХАУ-ын комиссын төлөөлөгчдийн тэргүүн Сай Зы-шуан, төлөөлөгчдийн гишүүд, БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн байв. 1961.5.10. №120/7872/ Ж.Самбуу Шэньянд байсан нь
880 ШЭНЬЯН. 5 дугаар сарын 10./МОНЦАМЭ/. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу тусгай нисэх онгоцоор БНАСАУ-д очих замдаа өнөөдөр Шэньяанд ирлээ гэж Синьхуа хороо уламжлав. Ж.Самбууг БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүн С.Удвал, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд С.Сосорбарам нар дагалдан явав. Монголын эрхэм хүндэт зочдыг Шэньяаны нисэх онгоцны буудал дээр Хятадын Коммунист Намын Ляонин мужийн Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хуан Хо-цин, Ляонин мужийн ардын хорооны орлогч дарга Хуан Да, Жан Жэн-дэ, Шэньяны гарнизоны дарга дэслэгч генерал Цзэн Шао-шань, Ляонины цэргийн тойргийн командлагч Хэ Цин-зи, Хятадын Коммунист Намын Шэньян хотын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Зяо Жо-юй нарын зэрэг хүмүүс угтлаа. Ляонин мужийн удирдагчид БНМАУ-ын зочидтой хамт үдийн хоол идэв. Монголын эрхэм хүндэт зочдыг угтахаар БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн ерөнхий нарийн бичгийн дарга Пак Мун Гю, БНАСАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Ю Дян Сек нар Шэньянд ирлээ. Мөн БНМАУ-аас Солонгост суугаа элчин сайд Б.Дорж зочдыг угтахаар Шэньянд ирэв. Монголын зочид Шэньянд түр амарсны дараа үдээс хойш Солонгос орохоор Мугденгээс нислээ гэж Синьхуа хороо уламжлав. 1961.5.12. №122/7874/ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНСАУ-д айлчлаад эх орондоо буцах замдаа өнөө өглөө Пхеньянаас тусгай нисэх онгоцоор энд хүрэлцэн ирлээ ШЭНЬЯН. 5 дугаар сарын 20./МОНЦАМЭ/. Нөхөр Ж.Самбууг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн С.Удвал, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд С.Сосорбарам зэрэг хүмүүс дагалдан ирэв. Нисэх онгоцны буудал дээр Хятадын Коммунист Намын Ляонин мужийн хорооны гарийн бичгийн дарга Ли Дун-е, Ляонин мужийн ардын хорооны орлогч дарга Хуан Да, Жан Жэн-дэ, Шэньяны гарнизоны дарга дэслэгч генерал Ду Пин, хушууч генерал Хэ Цин-зи, Хятадын коммунист намын Шэньян хотын хорооны нарийн бичгийн дарга Аан Бо Зинь, Шэньян хотын ардын хорооны орлогч дарга Жан Паньсинь зэрэг хүмүүс зочдыг найрсаг дотноор угтлаа. Цаг агаарын байдлаас саатсан учир Монголын эрхэм хүндэт зочид өнөөдөр Шэньянд байхаар шийдэв. Тус хотын нам, захиргааны байгууллагын удирдагчид тэднийг элэгсэг дотноор хүлээн авлаа. Үдээс хойш Ж.Самбуу болон бусад зочид Ли Дун-е, Жан Пань-Синь нарын хамт аж үйлдвэрийн үзэсгэлэн үзэж Шэньян хотын гоёмсог сайхан байдалтай танилцав. Орой нь Хятадын Коммунист Намын Ляонин мужийн хороо, мужийн ардын хороо Ж.Самбуу болон монголын бусад зочдыг хүндэтгэн дайллаа. Дайллаганы дараа концерт тоглов. 1961.5.22. №132/7884/ Бээжин
881 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд Чэнь И танаа Хайрт нөхөр сайд аа! Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд найрамдал, харилцан туслалцах тухай Гэрээнд гарын үсэг зурсны 1 жилийн ойг тохиолдуулан нөхөр сайд Танд чин зүрхний баяр хүргэж, сайн сайхныг хүсье. Манай хоёр орны бүх талын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн бат үндсийг хангаж байгаа энэ түүхт баримт бичиг нь дэлхийн социалист системийн хүчин чадлын цаашдын хөгжилт цэцэглэлтийн төлөө манай ард түмнүүдийн ах дүүгийн харилцааг улам бэхжүүлж байна. Социалист лагерийн нэгдэл нягтрал, Ази ба даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах Таны эрхэм үйл хэрэгт шинэ амжилт ерөөе. БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн Улаанбаатар 1961 оны 5 дугаар сарын 30 Улаанбаатар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайл Шагдарсүрэн танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд найрамдал харилцан туслалцах тухай Гэрээ байгуулсны нэг жилийн ойг тохиолдуулан танд халуун баяр хүргэе. Энэ гэрээнд гарын үсэг зурсан явдал Хятад, Монголын ард түмний хоорондын найрамдал, нэгдэл нягтрал харилцан туслалцах ба хамтын ажиллагааг хөгжүүлэх, социалист лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэн Ази ба Даян дэлхийд энх тайван байдлыг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болсон ба болж байна. Монгол Хятадын хоорондын ах дүүгийн найрамдлыг цаашид хөгжүүлэх, социалист лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх ба Ази, Даян дэлхийд энх тайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн таны эрхэм сайхан үйл ажиллагаанд шинэ амжилт ерөөе. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны сайд Чэнь И. Бээжин. 1961 оны 5 дугаар сарын 31. 1961.6.3. №144/7896/ Хятад ажилчдыг одон медалиар шагнав Улсын их дэлгүүр, зочид буудлыг барих ажилд идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан БНХАУ-ын барилгын зарим инженер, техникийн ажилтан ажилчдыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын одон медалиар шагнасныг өчигдөр гардуулан өгөв. Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор мужааны мастер Ван Хао, Улсын их дэлгүүрийн барилгын ангийн техникийн эрхлэгч Вей Жаон-юнь, мастер Дү Юнь-ча н арын 5 хүнийг, алтан гадас одонгоор мужаан Жао Ен-хуа, тогооч Гуо-шунь шаварчин Сун Чан-
882 жунь, барилгын трестийн дарга Жи Мин, Барилгын трестийн ерөнхий инженер Чио Лин нарын 10 хүнийг, хөдөлмөрийн хүндэт медалиар барилгачин Дайн Шуан-жи, техникч Дин Жень-ган аравны дарга Шэ Лин-жиа, зургийн инженер Ма Вэн ен, ажилчин Яо Лин-жиэ, Ма Жен-чан нарын 38 хүн шагнагджээ. Улсын их дэлгүүр, зочид буудлуудын барилгыг барихад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан БНХАУ-ын барилгын ажилчин Фан Дэ-юан, Сүй Юн-хэ, кадр Лю Ши-юан, ажилчин Жао Шүэй ню нарын 65 хүнийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасныг мөн өдөр гардуулан өгөв. Энэ ёслолд нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Майдар, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд Д.Доржготов нар болон БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн, тус элчин сайдын яамны зөвлөх Жо-Зин, Цай шуан нар оролцов. Шагнал гардуулах ёслол дээр нөхөр Д.Балжинням, манай нийслэл хотыг боловсон тохилог болгох явдалд гар биеэр оролцсон БНХАУ-ын барилгын ажилчин, инженер, техникийн ажилтан нарт баяр хүргэж үг хэлэв. Шагнагдсан хятад ажилчдын өмнөөс барилгын ангийн техникийн эрхлэгч Ху Шуань-шэн баяр хүргэж үг хэллээ. 1961.6.27. №168/7920/ Худалдаа, үйлчилгээний чухал барилга хүлээлгэн өгөх, хүлээн авах протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хооронд 1959-1960 онд хийсэн худалдааны хэлэлцээрийн журмаар Улаанбаатар хотод баригдсан Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Ихтэнгэрийн аман дахь зочид буудлын хүлээлгэн өгөх, хүлээн авах протоколд БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын комиссын дарга нар 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Эдгээр баримт бичигт Монголын талаас БНМАУ-ын засгийн газрын комиссын дарга, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Хятадын талаас БНХАУ-ын засгийн газрын комиссын дарга, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар гарын үсэг зурав. БНМАУ, БНХАУ-ын хоорондын худалдааны хэлэлцээрийн журмаар баригдсан эдгээр барилгыг хүлээлгэн өгөх, хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурахад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Д.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын барилга, эдийн засгийн хорооны дарга Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лувсанравдан, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд Д.Доржготов, БНМАУын Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нар болон уг барилгыг хүлээн авах БНМАУ-ын засгийн газрын комиссын гишүүд зэрэг албаны хүмүүс байв. Мөн баримт бичигт гарын үсэг зурахад БНХАУ-ын засгийн газрын комиссын гишүүд, БНХАУын Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байлаа.
883 1961.6.27. №168/7920/ БНМАУ-ын гадаад худалдааны яаманд дайллага болов БНМАУ, БНХАУ-ын хооронд 1959-1960 онд хийсэн худалдааны хэлэлцээр ёсоор Улаанбаатарт баригдсан Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Их тэнгэрийн аман дахь зочид буудал ашиглалтад орсон явдалтай холбогдуулан БНМАУ-ын Гадаад Худалдааны Яаманд өчигдөр дайллага болов. Дайллага дээр нөхөр Д.Балжинням, Д. Моломжамц, Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд Д.Доржготов нар болон Яамдын сайд, тусгай газрын дарга нар, уг барилгыг хүлээн авах БНМАУ-ын засгийн газрын комиссын гишүүд байв. Хүлээн авалтад уг барилгыг хүлээлгэн өгөх БНХАУ-ын засгийн газрын комиссын гишүүд, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен болон гадаадаас тус улсад суугаа бусад элчин сайдын яамны тэргүүн, хятадын барилгын мэргэжилтэн зэрэг хүмүүс байв. Элэгсэг дотно болсон энэ дайллага дээр БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен нар харилцан үг хэлэв. Нөхөр Гомбожав хэлэхдээ, бид өнөөдөр Улаанбаатар зочид буудал, Улсын их дэлгүүр, Их тэнгэрийн аман дахь зочид буудал зэрэг гурван том барилгыг ашиглалтанд оруулахаар хүлээн авч байна. Хэдхэн хоногийн дараа манай ард түмэн хань нөхдийнхөө хамт Монголын Ардын Хувьсгалын 40 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Манай ард түмэн энхрий хайрт намынхаа XIV их хурал, Улс хувьсгалын 40 жилийн их баярыг хөдөлмөрийн өндөр бүтээлээр бэлэг болгон угтаж байгаа энэ үед Улсын их дэлгүүр, зочид буудлуудын барилгыг дуусгаж ашиглалтад өгч байгаа явдал бол манай хань нөхдөөс түүхт ойн баярт барьж байгаа том бэлэг юм гэдгийг би энд тэмдэглэхийг хүсэж байна. Монголын ард түмэн, хайрт нам засгийнхаа мэргэн удирдлагаар өөрийн оронд социализм байгуулах үйл хэрэгт шургуу хөдөлмөрөөр их зүйл бүтээн босгож агуу Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ болон социалист бусад орнуудын ах дүүгийн өгөөмөр их тусламжтайгаар гялалзсан сайхан амжилт олсоор байна. Манай ард түмэн улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж, III таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх ба давуулан биелүүлэхээр зориг бадрангуй ажиллаж байна. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, БНСЧУ, ардын ардчилсан бусад орнуудын тусламжтайгаар манай оронд сүүлийн үеийн шинэ шинэ техник төхөөрөмжөөр тоноглогдсон олон төрлийн үйлдвэр, соёл нийгэм хангамжийн үзэсгэлэнтэй сайхан барилгууд бүндэрлэн босож байгаад манай ард түмэн баярлаж байдаг юмаа. Социалист манай орнуудын хоорондын уламжлалаар худалдаа эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа далайцтай түргэн хөгжиж байна. Улсын их дэлгүүр, зочид буудлуудын 50 шахам мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ барилгуудыг БНХАУ-ын барилгачид шургуу
884 хөдөлмөрөөрөө, богино хугацаанд, чанар, үзэмж сайтай барьсан ба энэ ажлыг манай улсын 40 жилийн ойн баярын өмнө амжилттай дуусгах талаар их анхаарал тавьсан БНХАУ-ын Элчин сайд Се Фу-шен, Худалдааны зөвлөх Сан Цзы-шуан, трестийн дарга Цзы мин нарт болон бүх инженер техник барилгачдад БНМАУ-ын Засгийн газрын өмнөөс халуун талархал хүргэе. Мөн Улаанбаатар зочид буудлын мебель, цахилгаан хэрэглэлийг түргэн ирүүлж тоноглох явдалд их анхаарсан Социалист Чехословак Улсын Элчин Сайд Ян Телух, Худалдааны зөвлөх Млейнек болон Чехословакийн мэргэжилтэн нарт нэгэн адил талархая. Энэ бол манай социалист лагерийн орнуудын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа нь ах дүүгийн нөхөрлөл харилцан бие биедээ туслалцах пролетарийн интернационализмын бат бэх зарчим дээр үндэслэгддэгийн нэг тод илрэл мөн гэв. Элчин сайд Се Фу-шен хэлэхдээ, манай хоёр орон бол ойрын хөрш бөгөөд социалист өнөр их гэр бүлийн дотнын ах дүү юм. Социализм байгуулах, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих, дайн дэлхийн энх тайвныг сахин хамгаалах тэмцэлдээ тус хоёр улсын ард түмэн ямагт нягт нэгдэн нягтарч ирсэн юм. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны нөхөрсөг хамтын ажиллагаа өнгөрсөн 10 гаруй жиллд пролетарийн интернационализмын зарчмын үндсэн дээр, ах дүү ёсоор харилцан туслалцах, хамтран ажиллах шугамаар түргэн хөгжиж ирсэн бөгөөд цаашид улам батжиж хөгжих болно. Энэ жил манай хоёр улсын хооронд худалдааны гэрээ байгуулагдсан явдал нь БНХАУ, БНМАУ-ын эдийн засаг, худалдааны нөхөрсөг хамтын ажиллагааг улам цааш хөгжүүлж, манай хоёр улсын нэгдэл нягтрал, ах дүүгийн эвдэршгүй найрамдлын билэг тэмдэг болж байна. Монголын ард түмэн нам засгийнхаа удирдлагаар ардын хувьсгалын 40 жилийн яруу алдарт ойг өрнүүн ажлаар угтаж, улс ардын аж ахуйг хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх том алхмаар урагшлаж байна. Үүнд бид халуун баяр хүргэж байна. Монгол ардын хувьсгалын 40 жилийн ойн босгон дээр ах дүү оронтой хамт монголд барьж тоноглосон Улаанбаатар зочид буудал болон манай талаас хариуцаж барьсан Улсын их дэлгүүр, Их тэнгэрийн амны зочид буудал зэрэг барилгыг хугацаанд нь амжилттай дуусгаж хүлээлгэн өгсөнд бид их баяртай байна. Нийтдээ 50 гаруй мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай эдгээр барилгыг нэг жилийн богино хугацаанд барьж дуусгаж чадсан нь манай ажилчид нам засгийнхаа даалгаварыг биелүүлэхээр идэвх чармайлттай ажилласны үр дүн бөгөөд Монголын нам засаг болон холбогдох байгууллагуудын хүчтэй дэмжлэг, туслалцаатай салшгүй холбоотой юм. Ийм учраас тэдэнд бид баяр талархлаа дэвшүүлье. Дайллага элэгсэг дотно байдалд боллоо. 1961.6.27. №168/7920/ БНХАУ-ыг тунхагласны 12 жилийн ойд Шинэ кино үзүүлэв БНХАУ-ыг тунхагласны 12 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатарын Ард кино театрт БНХАУ-ын “Уулын гүнд” гэдэг уран сайхны шинэ кино гарав. Уг киног эхлэж гаргасан өдөр нийслэлийн олон зуун хөдөлмөрчин сонирхон үзэж талархлаа илэрхийлэв. 1961.6.27. №168/7920/
885 Нөхөр Ю.Цэдэнбал Ж.Самбуу нарт БНХАУ-ын нам засгийн төлөөлөгчид бараалхав МАХН-ын XIV их хурал, Ардын Хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн нөхөр Улаанхүү, төлөөлөгчдийн гишүүн нөхөр Ван Вэй-жоу, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн нар МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу нарт бараалхав. Бараалхалтад нөхөр Д.Балжинням, Л.Цэнд, Д.Майдар нар байлцав. Мөн БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Д.Цэрэндорж нар байлаа. 1961.7.3. №174/7926/ БНХАУ-ын нам, засгийн төлөөлөгчид Улаанбаатарт ирэв МАХН-ын XIV их хурал, Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн Улаанхүү тэргүүтэй БНХАУ-ын Нам Засгийн төлөөлөгчид өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв. Нөхөр Улаанхүү тэргүүтэй БНХАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийг угтаж авахаар нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Ю.Цэдэнбал, Л.Цэнд, Д.Майдар, Н.Лувсанравдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын яамдын сайд тусгай газрын дарга нар МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчид МАХН-ын XIV их хурлын төлөөлөгчид Улаанбаатарын төмөр замын буудалд хүрэлцэн очсон байв. Мөн МАХН-ын XIV их хурал, Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцохоор манай оронд ирээд байгаа БНСЧУ, БНАГУ, БНУАУ, БНАСАУ, БНАВУ-ын нам, засгийн төлөөлөгчид мөн Японы Коммунист Намын төлөөлөгчид, БНХАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийг угтаж авахаар галт тэрэгний буудал дээр очсон байлаа. Мөн Хятадын нам, засгийн төлөөлөгчдийг угтаж авахад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн болон гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн, гишүүд, нийслэл Улаанбаатар хотын нам улс, олон нийтийн байгууллага хөдөлмөрчдийн төлөөлөгчид, тус улсад ажиллаж байгаа БНХАУ-ын мэргэжилтэн ажилтнуудын төлөөлөгчид байв. Төлөөлөгчдийн сууж яваа галт тэрэг Улаанбаатарын төмөр замын буудлын талбай дээр хүрч ирэхэд хөгжимд угтах марш жавхлантай эгшиглэв. БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн Улаанхүү тэргүүтэй Хятадын нам засгийн төлөөлөгчдийг галт тэрэгнээс гарч ирэхэд цугларагсад алга ташиж халуун дотно угтав. МАХН-ын XIV их хурал, Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцохоор ирсэн БНХАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятадын
886 Коммунист Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Ван Вэй-жоу, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн нар оролцжээ. Нөхөр Улаанхүү тэргүүтэй Хятадын нам засгийн төлөөлөгчдийг нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүд орлогчид галт тэрэгний дэргэд хүндэтгэн угтав. Хөгжимд БНХАУ, БНМАУ-ын Төрийн дуулал эгшиглэв. Улаанбаатарын цэргийн гарнизоны хүндэт харуулын дарга рапорт өгсний дараа нөхөр Улаанхүү, Ю.Цэдэнбал нар хүндэт харуулын өмнүүр явав. Нөхөр Улаанхүү тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчдөд нийслэлийн пионер багачууд амьд цэцгийн баглаа барив. Хятадын нам, засгийн төлөөлөгчид, БНМАУын Сайд нарын Зөвлөлийн орлогчид болон БНМАУ-ын яамдын сайд, тусгай газрын дарга нар гадаад орнуудын нам, засгийн төлөөлөгчдийн тэргүүн, гишүүд, гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн нартай гар барьж мэндлэв. Нөхөр Улаанхүү тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчдийг нийслэлийн хөдөлмөрчид, тус улсад ажиллаж байгаа БНХАУ-ын мэргэжилтний төлөөлөгчидтэй мэндэлж байх үед хөдөлмөрчдийн төлөөлөгчид алга нижигнүүлэн ташиж байв. Нөхөр Улаанхүү тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчид тусгай машинд сууж Улаанбаатар хотын төв өөд хөдлөв. 1961.7.3. №174/7926/ МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН XIV ИХ ХУРАЛ Хятадын Коммунист Намын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Улаанхүүгийн хэлсэн үг Хайрт нөхөд өө! Монголын ард түмэн, монгол ардын хувьсгалын их ялалтын 40 жилийн ойг баярлан тэмдэглэж байгаа энэ сайхан цаг үед Хятадын Коммунист Намын Төв Хорооны даалгавараар танай намын их хурал болон Ардын хувьсгалын 40 жилийн их баяр ёслолд оролцох энэ гайхам сайхан завшааныг тохиолдуулан би Хятадын Коммунист Нам, хятадын ард түмний өмнөөс танай намын их хуралд ах дүүгийн халуун баяр хүргэхийн хамт та нөхдөөр уламжлан хувьсгалын ялалтын 40 жилийн ой угтаж байгаа ах дүү монголын ард түмэнд халуун баяр хүргэе! /Алга нижигнүүлэн ташив/ Монгол Ардын Хувьсгалт Нам бол монголын ард түмнийг эрх чөлөө тусгаар тогтнол ба социализмын саруул замаар жолоодон давшуулагч яруу гайхамшигт гэрэлт цамхаг мөн. 40 жилийн турш Монгол Ардын Хувьсгалт Нам, монголын ард түмнийг удирдаж империализм ба феодализмыг эсэргүүцсэн ардын хувьсгалын ялалтыг хангаж, улс ардын аж ахуйг социалист ёсоор амжилттай өөрчлөн улмаар өөрийн оронд социализмын байгуулалтын үйлсийг өрнүүлж байна. Энэхүү 40 жилийн шургуу тэмцлийн үрээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс, ядуулаг хоцрогдонгуй мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн социалист орон болжээ. Монгол Ардын Хувьсгалт Намаас сүүлийн жилүүдэд олсон лут их амжилт ялалтанд хятадын коммунистууд сэтгэл маш бахдаж байдаг юм./алга ташив/ Танай намын XIII их хурлаас баталсан улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө хугацаандаа амжилттай биелэгджээ. Хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчилсний дүнд одоо улс ардын аж ахуйн олон салаа мөчрүүдэд социалист үйлдвэрлэлийн харилцаа томоохон ялалт олсон байна. Гурван жилийн турш танай улсын тариалангийн
887 талбайн хэмжээ нэн өргөжиж тариа хураалт дөрөв хагас дахин нэмэгдлээ. Үүний хамт та нар орчин үеийн олон салбар бүхий аж үйлвэр байгуулжээ. 1960 онд 1957 оныхоос аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 63,8%-иар нэмэгдэж, дундыг баримталбал үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлт нь 17,9%-д хүрчээ. Энэ хугацаанд танай улсын соёл гэгээрэл түргэн хөгжиж ард түмний эд материал% соёлын хэмжээ мэдэгдэхүйц дээшилсэн байна. Ажилчин анги, хоршооллосон ардын холбоо улам батжин бэхжижээ. Монгол Ардын Хувьсгалт Нам ба Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай явуулснаар дэлхий дахины энх тайвныг хамгаалах, нийгмийн янз бүрийн байгууламжтай улс, орнууд энх тайвнаар уралдах, дарлагдсан үндэстнүүдийн эрх чөлөөний тэмцлийг дэмжих үйлсэд зохих хувь нэмрээ оруулсан юм. Монгол Ардын Хувьсгалт Нам бол монголын ард түмний тэмцэж олсон энэ ялалтыг Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмэн ямагт өөрсдийн ялалт, мөн социалист лагерийн ялалт гэж үздэг учраас хэзээд ч сэтгэлийн угаас баярлан бахдаж итгэл зориг нэмэгдэж байдаг юм. /Алга ташив/ Хайрт нөхөд өө! Танай намын XIV их хурал урьд олсон амжилт ялалтандаа түшиглэн бүтээн байгуулах шинэ зорилт тавьж байна. Тус их хурал улс ардын аж ахуй, соёлыг 1961-1965 онуудад хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж байна. Энэ төлөвлөгөөний төсөл бол танай улс социалист байгуулалтын шинэ үед шилжин орохын агуу их программ мөн. Таван жилийн төлөвлөгөөг биелүүлснээр танай орон улам ихээр хөгжин цэцэглэж, та бүхэн социалист лагерийн хүчин чадлыг улам бэхжүүлж, дэлхий дахины энх тайван, улс түмний тусгаар тогтнол, ардчилал социализмын үйл хэргийг хамгаалах явдалд нэн их хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм. БНХАУ, БНМАУ хоёр бол ойр дотно хөрш улс бөгөөд манай хоёр улсын хооронд олон жилийн уламжлалт найрамдалтай билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш манай хоёр намын хамтын ажиллагаа улам батжиж, хоёр орны найрамдал өргөжин бэхжсээр ирлээ. Манай хоёр улсын ард түмэн империализмын түрэмгийллийг эсэргүүцэж даян дэлхийн энх тайвныг хамгаалах тэмцэлд хүч чармайн хамтран ажиллаж байгаагаар үл барам, мөн социализмыг байгуулах үйлсэд ч нөхөрсөг дотноор хамтран ажиллаж, харилцан туслалцсаар байгаа бөгөөд манай хоёр улсын хооронд байгуулсан найрамдал, харилцан туслалцах гэрээ нь энэ бүхнийг яруу тод тусган харуулж байна. /алга ташив/ Манай хоёр улсын дотно нөхөрсөг хамтын ажиллагаа нь зөвхөн хятад монгол хоёр улсын ард түмний ашиг сонирхолд нийцэхээр барахгүй мөн социалист лагерийн даян дэлхийн энх тайвны ашиг тусад нийцэж байгаа юм. Хятадын Коммунист Нам болон хятадын ард түмэн энэхүү найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө Монгол Ардын Хувьсгалт Нам, монголын ард түмний нэгэн адилаар цуцалтгүй чармайна. Ойрын хэдэн жилийн турш хятадын ард түмэн Коммунист нам, нөхөр Мао Цэ-дуны удирдлагаар социалист хувьсгал ба социалист байгуулалтын талаар агуу их амжилт олж нилээд урт цаг хугацаанд улс орноо орчин үеийн социалист аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тэргүүний соёл, шинжлэх ухаан хөгжсөн социалист хүчирхэг улс болгон өөрчилж байна./алга ташив/ Хятадын ард түмэн бид, улс орноо өөрчлөн байгуулахын зэрэгцээ социалист лагерийн орнуудын ард түмний хамт империализм ба колончлолыг эсэргүүцэх,
888 даян дэлхийн энх тайвныг хамгаалах, үндэсний тусгаар тогтнох хөдөлгөөнийг хэзээ ямагт дэмжсээр байна. Олон улсын ажилчин анги ба хөдөлмөрчдийн ардчилсан эрх чөлөө социализмын төлөөний тэмцлийг хятадын ард түмэн байнга дэмждэгийн хамт социалист лагерийн ба дэлхий дахины коммунист хөдөлгөөний нэгдэл, нягтралыг бэхжүүлэх явдлыг өөрсдийн үндсэн зорилт бөгөөд үндсэн ашиг сонирхол мөн гэж үздэг юм. Манай хань нөхөд дэлхий дахинд байдаг. Энэ бол хятадын ард түмэн бидний хамгаас их сэтгэл бахдадаг зүйл юм. Хайрт нөхөд өө! Одоо олон улсын ард түмний өмнө хараа дүүрэн саруул сайхан байдал илэрч байна. Социалист лагерь хөгжин цэцэглэж, бадран мандсаар байна. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн улам их өрнөсөөр байна. Капиталист орнуудын ажилчин ангиас монопольт капиталын довтолгоог эсэргүүцсэн тэмцэл өдрөөс өдөрт өрнөн дэлгэрсээр байна. Олон Улсын ард түмнээс явуулж байгаа энх тайвныг хамгаалах тэмцэл нэн их өргөжсөөр байгаа бөгөөд дээр дурдсан хүчин нэгдэн нийлж, нэг их ширүүн урсгал болон давалгаалж байна. Гэтэл АНУ-аар толгойлуулсан империалист лагерь нь түрэмгийлэх ба дайны бодлогоо хатуу баримталж байгаагийн харгайгаар тэд улмаар ялзран доройтож зөрчил хямрал нь давхцан, задран бутрах буюу өнчрөн ганцаардахад хүрч байгаа ба Югославын Титогийн блокоор төлөөлүүлсөн орчин үеийн ревизионистууд бол империализмын гинжний нохой болох нүүр зүс нь улам илрэн тодорсоор байна. Энх тайван, ардчилал, тусгаар тогтнол, нийгмийн дэвшилтийн төлөө тэмцэж бйагаа өрд түмэнд ашигтай өөрчлөлтүүд олон улсын байдалд улам бүр гарсаар байна гэж коммунист, ажилчны намуудын зөвлөлгөөний мэдэгдэлд дурдсаны үнэн болохыг дээрх явдлууд бүрэн нотолж байна. Орон бүхний ард түмэн хоорондоо бат нягтран, түрэмгийлж заншсан америкийн империализмаас байнга сэрэмжилж, түүний түрэмгийлэх ба дайны бодлогыг эрс эсэргүүцэн тэмцэж байсан цагт дэлхий данхинд өнө удаан энх тайван байдлыг гарцаагүй бий болгож сая чадах бөгөөд колонийн гинжинд дарлагдан нухлагдсаар байгаа үндэстнүүд ч тусгаар тогтнолоо олох нь дамжиггүй юм. Дэлхий дахин социализм өөд хөгжих явдал бол няцааж болшгүй түүхийн жам хууль юм. Олон улсын ард түмний өмнө социализмын саруул зам дурайн нээгдсээр байна. Одоо би Хятадын Коммунист Намын Төв Хорооноос танай намын их хуралд ирүүлсэн баярын цахилгааныг уламжлан уншья./алга ташив/ 1961.7.5. №176/7928/ Хятадын Нам, Засгийн төлөөлөгчид Сүхбаатар, Чойбалсангийн бунханд цэцэг тавив ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нөхөр Улаанхүү тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчид өчигдөр Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунханд цэцэг тавив. Хятадын нам, засгийн төлөөлөгчдийг бунханд цэцэг тавихад МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Д.Балжинням, намын хянан шалгах хорооны дарга Т.Гэндэн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Дашцэрэн нар байв.
889 1961.7.5. №176/7928/ БНХАУ-ын Нам, Засгийн төлөөлөгчид аж үйлдвэрийн комбинат үзэв ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч нөхөр Улаанхүү тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчид өчигдөр Аж үйлдвэрийн комбинат үзэв. Хятадын нам, засгийн төлөөлөгчдийг аж үйлдвэрийн комбинат дээр очиход БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайд П.Дамдин, Улаанбаатар хотын намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, аж үйлдвэрийн комбинатын дарга Т.Дангаа, намын хорооны нарийн бичгийн дарга Г.Цагаач нар болон ажилчдын төлөөлөгчид угтав. Нөхөр Улаанхүү тэргүүтэй Хятадын нам, засгийн төлөөлөгчид аж үйлдвэрийн комбинатын шевредийн завод, гутлын фабрик, ноосон нэхмэлийн үйлдвэрээр явж сонирхоход нөхөр П.Дамдин үйлдвэрийн төсөг цехийн ажиллагаа хийж байгаа бүтээгдэхүүнтэй танилцуулав. 1961.7.7. №178/7930/ МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН 40 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БНХАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Улаанхүүгийн хэлсэн үг Хайрт нөхөд өө! Хань нөхөд өө! Монголын ард түмэн хувьсгалын ялалтын 40 жилийн алдарт ойг халуунаар баярлан тэмдэглэж байгаа энэ сайхан өдрүүдэд ах дүү Монголын ард түмний хамтаар энэ агуу их баярын өдрийг угтаж байгаа нь бидэнд маш яруу сайхан завшаан болж сэтгэл дүүрэн баяр баясгалантай байна. Хятадын Коммунист Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар болон бүх хятадын ард түмний өмнөөс яруу алдарт Монгол Ардын Хувьсгалт Нам Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон ах дүү монголын ард түмэнд чин зүрхний маш халуун баярыг хүргэе./Алга нижигнүүлэн ташив/ Эрэлхэг баатар монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Нам болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын удирдлагын дор, энэ ахархан дөчин жилийн цаг хугацаанд феодализм ба империализмын харгис ноёрхолыг түлхэн унагааж нийгмийн өөрчлөлтүүдийг биелүүлсний хамт социалист байгуулалтыг өрнүүлсээр байна. Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх хоёр таван жилийн төлөвлөгөөг биелүүлснийхээ дараа монголын ард түмэн гурван жилийн төлөвлөгөөгөө мөн 1960 онд ялалттайгаар биелүүлсний дүнд, аж үйлдвэрийн ерөнхий бүтээгдэхүүн 63,8 хувиар нэмэгдэж, тариа хураалт 4,5 дахин нэмэгдсэн ба хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн өргөн олон ард түмний эд материалын ба соёлын амьдрал ч дээшлэн сайжирч Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэгэнт хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн социалист орон болжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь энх тайвныг эрхэмлэх гадаад бодлогыг ямагт явуулсаар байгаа бөгөөд нийгмийн янз бүрийн байгуулалттай улсууд энх тайвнаар зэрэгцэн орших, империализмын түрэмгийлэх ба дайны бодлогыг эсэргүүцэх ба социалист лагерийн хүчин чадлыг бэхжүүлэхийн төлөө
890 шантрашгүй эрс тэмцэж байна. Монголын ард түмний тэмцэж олсон агуу их амжилт бүтээлд хятадын ард түмэн бид маш их сэтгэл бахдахын хамт та бүхэн Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагын дор, цаашид шинэ таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд улам их шинэ амжилт олох нь гарцаагүй гэж гүнээ итгэж байна./Алга ташив/ Хятадын ард түмэн, нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын Коммунист Намын Төв Хорооны мэргэн удирдлагын дор, социалист хувьсгал ба социалист байгуулалтын талаар, мөн империализмын эсрэг явуулсан тэмцлийн талаар цөм асар том ялалтыг олж авлаа. Одоо манай улсын ард түмний нийтийн хүсэл зорилт бол нилээд урт цаг хугацаан дотор өөрийн улс орноо орчин үеийн аж үйлдвэр, орчин үеийн хөдөө аж ахуй ба соёл шинжлэх ухаантай социалист хүчирхэг улс болгон байгуулах явдал болно. Хайрт нөхөд өө! Хань нөхөд өө! Хятадын ард түмэн, бид өөрсдийн улс орноо бүтээн байгуулах явцад мөн империализмыг эсэргүүцэж дэлхий дахины энх тайвныг хамгаалах тэмцэлд цөм монголын ард түмэн мөн бүх социалист лагерийн ба даян дэлхийн улс түмний дэмжлэгийг хүлээж байгаа юм./алга ташив/ Энэ сайхан завшааныг тохиолдуулан би, хятадын ард түмэн, Хятадын Коммунист Нам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ах дүү монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Нам болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газарт чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье./Удтал алга нижигнүүлэн ташив/ Хятад монгол хоёр улс бол ах дүү хөрш улс болох бөгөөд хоёр улсын ард түмнүүдийн хооронд гүн зузаан уламжлалт найрамдалтай билээ. Хятадын ардын хувьсгал ялсны дараа хятад монгол хоёр улсын ард түмний нөхөрсөг харилцаа нь шинэ суурин дээр тасралтгүй хөгжсөөр байна. 1960 оны 5 дугаар сард байгуулагдсан хятад монголын найрамдал ба харилцан туслалцах гэрээ нь манай хоёр улсыг улам ойр дотно холбож нягтруулсан юм. Манай хоёр улсын ард түмнүүдийн найрамдал ба нягтрал нь марксизм-ленинизм ба пролетарийн интернационалист зарчим дээр суурилсан учраас эвдрэшгүй бат бөх байдаг юм. Манай хоёр улсын найрамдал ба нягтрал нь Хятад Монгол хоёр улсын социалист байгуулалтын үйлсийн түргэн хөгжих ба социалист лагерийн хүчин чадлыг тасралтгүй төгөлдөржүүлэхэд ашигтайгаар барахгүй, мөн дэлхий дахины энх тайван болон хүн төрөлхтний хөгжил дэвшилтийн эрхэм нандин үйл хэрэгт ч ашигтай болохыг түүх бүрэн гэрчилж өгнө. Хятадын ард түмэн, монголын ард түмний хамтаар Хятад Монгол хоёр улс болон бүх социалист лагерийн нягтралыг хүчтэй болгохын төлөө цаашид ч цуцалтгүй чармайна. Нөхөд өө! Хань нөхөд өө! Манй Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Зөвлөлт Холбоот Улс ба ах дүү социалист орнуудтай нөхөрсөг дотноор харилцан туслалцаж хамтран ажиллах харьцаагаа гүнзгийрүүлэх, таван зарчмын суурин дээр нийгмийн янз бүрийн байгуулалтай улсуудтай энх тайвнар зэрэгцэн орших, империализмын түрэмгийлэх ба дайны бодлогыг эсэргүүцэх олон улсын дарлагдсан ард түмэн ба дарлагдсан үндэстнээс явуулж байгаа империализм ба колоничлолыг эсэргүүцсэн тэмцлийг дэмжих гадаад бодлогынхоо ерөнхий шугамыг ямагт үндэслэн баримталсаар ирсэн бөгөөд үүнээс хойш ч энэчлэн эрс баримтлах болно. Одоо олон улсын байдал нь дэлхий дахины ард түмнээс явуулж бйагаа империализмыг эсэргүүцэх ба даян дэлхийн энх тайван, үндэстний эрх чөлөө, ардчилал болон социализмын төлөөний тэмцэлд урьд урьдаас илүү ашигтай болж
891 байна. Даян дэлхийн ард түмний хамгийн заналт дайсан Америкийн империалистууд түрэмгийлэх ба дайны бодлогоо хатуу баримталж дэлхий тойрон нүгэлт хэрэг үйлдэж байгаа учраас тэдний амь нас нь нэгэнт урт биш болжээ. Орон бүхний ард түмэн сонор сэрэмжээ дээшлүүлж нэгдэл нягтралаа хүчтэй болгон Америкийн империализмын эсрэг шантралгүй эрс тэмцэж бйасан цагт дэлхий дахины энх тайван ба хүн төрөлхтний дэвшилтэт үйлсийн шинэ ялалтыг олж авч чадах нь гарцаагүй юм./Алга ташив/ Хятад, Монгол хоёр улсын ард түмэн бид улам бат нягтарч, агуу их Зөвлөлт Холбоот Улс болон бусад социалист орнуудын ард түмний хамтаар социалист лагерийн нягтралыг хүчтэй болгохын төлөө, даян дэлхийн энх тайвныг хамгаалах ба хүн төрөлхтний хөгжил дэвшилтийн эрхэм нандин үйл хэргийн төлөө эрэлхэг баатарлагаар урагш давшцгаая. Бүгд Найрамдах Монгол Ард Улс мандтугай!/Алга ташив/ Хятад-Монгол хоёр улсын ард түмний эвдрэшгүй ах дүүгийн найрамдал ба нягтрал мандтугай!/Алга ташив/ Социалист лагерийн их нягтрал мандтугай!/Алга ташив/ Даян дэлхийд энх тайван мандтугай!/Хуралдагсад суудлаасаа босч удтал алга нижигнүүлэн ташив/ 1961.7.11. №182/7934/ Бээжин Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдэд Хайрт нөхөд өө! Монгол Ардын Хувьсгалын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн 10 хоногийн ажил зохиож байгаад та нөхдөд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье! Найрамдлын 10 хоногийн үеэр БНХАУ-д зохиогдож байгаа том арга хэмжээнүүд нь Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх хэрэгт чухал хувь нэмэр болно гэдэгт бид гүнээ итгэж байна. Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэг болон ах дүү агуу их хятадын ард түмэн энх тайван, социализмын байгуулалтдаа улам их амжилт олохыг хүсэн ерөөе. МонголХятадын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Д.Балжинням Улаанбаатар хот. 1961 оны 7 дугаар сарын 9. 1961.7.11. №182/7934/ Монгол киноны 7 хоног БЭЭЖИН. 7 дугаар сарын 8./МОНЦАМЭ/. Өнөөдөр Бээжинд үдээс хойш “ШОУДУ” театрт БНМАУ-ын киноны 7 хоногийн нээлт болов. Энэ нь Монгол ардын хувьсгалын ялалтын 40 жилийн ойд зориулан Хятадад явуулж байгаа “Хятад-Монголын найрамдлын 10 хоног”-ийн ажлын нэг хэсэг нь болох юм. Нээлтийн ёслолд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Си Жун-Сюнь, Соёлын яамны сайд Шэнь янь-Бинь,
892 Гадаад явдлын яамны сайдын туслах Хань Нянь-Лунь, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Цао Юй болон Хятадын нийслэлийн соёл, кино урлагийн зүтгэлтэн нийт 1200 гаруй хүн оролцов. 1961.7.11. №182/7934/ Бээжин Хятадын Коммунист Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Нөхөр Ю.Цэдэнбалд золгүй явдал тохиолдсонтой холбогдуулан харамссан сэтгэл илэрхийлж түргэн эдгэрэхийг ерөөсөнд Хятадын Коммунист Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлж байна. Социализм байгуулах үйлсдээ, мөн Ази тив болон даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ цаашид их амжилт олохыг Хятадын Коммунист Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөл, агуу их хятадын бүх ард түмэнд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл чин сэтгэлээсээ ерөөж байна. МАХН-ЫН ТӨВ ХОРОО БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ 1961 оны 7 дугаар сарын 11. Улаанбаатар хот. 1961.7.11. №182/7934/ Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нөхөр Жоу Эньлай танаа Надад золгүй явдал тохиолдсонтой холбогдуулан харамссан сэтгэлээ илэрхийлж, түргэн эдгэхийг ерөөсөн цахилгаан утас ирүүлсэнд тань, хүндэт нөхөр Ерөнхий сайд Танд ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газарт чин зүрхнийхээ талархлыг илэрхийлье. Та эрүүл энх байж, агуу их хятадын ард түмний төлөө, улс түмний эв найрамдал, энх тайвны үйлсийн төлөө үр бүтээлтэй үйл ажиллагаандаа их амжилт олохыг үнэн сэтгэлээсээ хүсэж ерөөе. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.ЦЭДЭНБАЛ 1961 оны 7 дугаар сарын 11. Улаанбаатар хот. 1961.7.11. №182/7934/ БНХАУ-ын Нам засгийн төлөөлөгчид эх орондоо буцав
893 МАХН-ын XIV их хурал, Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцсон БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Улаанхүү тэргүүтэй БНХАУ-ын нам засгийн төлөөлөгчид өчигдөр эх орондоо буцав. Төлөөлөгчдийг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээрээс нам, засгийн удирдагч нөхөр Д.Балжинням, Д.Моломжамц, Н.Жагварал, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Лувсанравдан, Д.Майдар, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн болон БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд С.Сосорбарам, яамдын сайд, тусгай газрын дарга нар үдэж мордуулав. Төлөөлөгчдийг БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен болон мөн элчин сайдын яамны ажилтан нар бас гадаад орнуудаас БНМАУ-д суугаа элчин сайдын яамдын тэргүүн нар хамт үдэлцэв. 1961.7.14. №185/7937/ БНХАУ-д БЭЭЖИН. Монгол Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан баярын хурал Бээжинд болов. Баярын хурлын ажилд Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч дарга БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лай, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Чэнь И, Ерөнхий сайдын орлогч Си Жун-Сюнь, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны орлогч дарга Го-Мо Жо нар оролцов. БНХАУ-ын нам засгийн удирдагчид БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Шарав, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн тэргүүн А.Отгонбаяр нарыг индэрт гарч ирэхэд цугларагсад алга нижигнүүлэн ташив. БНХАУ-ын засгийн газрын хариуцлагатай ажилтан нар Хятадын олон нийтийн байгууллагын төлөөлөгчид Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн бүх гишүүд Монголын сэтгүүлчдийн ба киноны ажилтан нарын төлөөлөгчид бас индэрт гарч сууцгаав. Хурлыг гадаадтай соёлоор харилцах хорооны орлогч дарга Цюй У даргалав. Хурал нээгдэхийн өмнө БНХАУ ба БНМАУ-ын төрийн дуулал эгшиглэв. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Чэнь И, БНМАУ-ын элчин сайд Д.Шарав, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн удирдагч А.Отгонбаяр нар үг хэлэв. Нөхөр Чэн И хэлсэн үгэндээ, Хятадын коммунист нам засгийн газар Хятадын ард түмний өмнөөс МАХН, Засгийн газар Монголын ард түмэнд халуун баяр хүргэв. Монголын ард түмэн МАХН-ынхаа удирдлагаар өнгөрсөн 40 жилд шургуу хөдөлмөр тууштай тэмцлийн үрээр ардын ардчилсан засгаа бэхжүүлж ардчилсан хувьсгалыг хэрэгжүүлэн ардын аж ахуйгаа социалист ёсоор амжилттай өөрчлөн байгуулж социалист эдийн засгаа хөгжүүлэн шинжлэх ухаан, соёл, гэгээрлийг цэцэглүүлж өөрийн орны нүүр царайг өөрчилж чадсан болохыг Чэнь И тэмдэглэв. Монголын ард түмний олсон энэ бүх амжилт нь БНМАУ-ын эдийн засаг соёлыг цаашид хөгжүүлэх зохистой сайхан үндсийг бүрэлдүүлснээр зогсохгүй нийт социалист лагерийн хүч чадлыг бэхжүүлсэн юм гэж тэмдэглэв. Дараа нь Чэнь И,
894 МАХН-ын XIV их хурлаас баталсан шинэ таван жилийн төлөвлөгөөний тухай ярив. Чэнь И хэлэхдээ энэхүү таван жилийн төлөвлөгөөг биелүүлснээр БНМАУ нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болж, монголын эдийн засаг соёл болон монголын ард түмний амьдралд шинэ их өөрчлөлт гарах юм гэв. Социалист лагерийн хүч чадлыг бэхжүүлэх, даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлст шинэ их хувь нэмэр оруулахыг Чэнь И монголын ард түмэнд хүсч ерөөв. Хятад Монголын ард түмний уламжлалт найхамдлын талаар Чэнь И хэлэхдээ, “Бид олон улсын байдлын талаар бие биестээ дэмжлэг үзүүлж социалист байгуулалтын талаар нягт хамтран ажиллаж бие биестээ тусламж үзүүлж байдаг юм. Манай хоёр орны нөхөрлөл хамтын ажиллагаа ийнхүү хөгжиж байгаа нь манай ард түмнүүдийн социалист байгуулалтын эрх ашгаар барахгүй, социалист лагерийн нэгдэл нягтрал, бүх нийтийн энх амгалан байдлыг сахин хамгаалах үйлсийн эрх ашигт нийцэх юм” гэж тэмдэглэв. БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Шарав дэлгэрэнгүй үг хэлж, Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн яруу алдарт замналын тухай ярив. Монголын ард түмнээс аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл гэгээрлээ хөгжүүлэх ард түмний аж амьдралыг сайжруулах хэрэгт олсон их амжилтын талаар олон баримт дурдав. БНМАУ нь мал аж ахуйн орноос газар тариалан аж үйлдвэрийн орон болж хувирав гэж элчин сайд мэдэгдэв. Эдийн засгийн бүх салбарт социалист үйлдвэрлэлийн харьцаа тогтов гэж элчин сайд хэлэв. Элчин сайд Д.Шарав цааш хэлэхдээ, МАХН-ын XIV их хурлаас баталсан шинэ таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилтуудыг биелүүлэхэд БНМАУ нь хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр-газар тариалангийн орорн болж хувирах юм гэж тэмдэглэв. Монгол-Хятадын ард түмэн эрт дээр үеэс нааш нөхөрсөг бат холбоотой уламжлалт хамтын ажиллагаатай байсан билээ. Манай хоёр ард түмэн нийтийн дайсны эсрэг хувьсгалт тэмцэлд бие биесдээ ямагт дэмжлэг үзүүлж байсан юм. Одоо үед Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал тал бүрийн хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж байна гэв. БНМАУ нь социалист лагерийн бусад орнуудтай бат зузаан найрамдаж хамтран ажиллаж байдаг болохыг элчин сайд тэмдэглэв. Элчин сайд цааш хэлэхдээ, БНМАУ нь энх тайвнаар зэрэгцэн орших зарчмуудын үндсэн дээр бүх улс түмэнтэй найрамдалтай байх энх тайвны бодлого идэвхтэй явуулдаг юм. Одоо үед БНМАУ дэлхийн 20 гаруй оронтой дипломат харилцаа тогтоогоод байна гэв. Д.Шарав үгийнхээ төгсгөлд, Хятадын ард түмэнд хандаж Хятадын Коммунист Нам ба нөхөр Мао Цзе Дуны удирдлагаар социалист байгуулалтдаа шинэ их амжилт олохыг хүсч ерөөв. Дараа нь Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн тэргүүн А.Отгонбаяр үг хэлж Монгол-Хятадын ард түмний уламжлалт найрамдлыг тэмдэглэв. Хурлын дараагаар Хятадын жүжигчид Концерт тоглов. 1961.7.15. №186/7938/ Бээжин. БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чин И танаа
895 Монгол Ардын Хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэсэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Өөрийнхөө оронд социализм байгуулах, манай ард түмний хоорондын ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Азид болон даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалахад чиглэгдсэн, хүндэт нөхөр сайд Таны ариун үйл ажиллагаанд цаашдын их амжилт хүсэн ерөөе. БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.ШАГДАРСҮРЭН 1961 оын 7 дугаар сарын 18. Улаанбаатар. 1961.7.19. №190/7942/ БНХАУ-д Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хэвлэлд Монгол Ардын Хувьсгалын яруу алдарт 40 жилийн ойг тохиолдуулан, 40 жилийн дотор манай улс, ардын хувьсгалт намынхаа мэргэн жолоодлогоор, аж ахуй, соёлын бүх салбарт олсон гайхамшигт амжилт ололтыг сурталчилсан өгүүлэл, мэдээ, тэмдэглэл болон гэрэл зураг МАХН-ын XIV их хурлын тухай мэдээ, материал монголын зохиолчдын зохиолоос өргөн нийтэлжээ. Хятадын Коммунист Намын Төв хэвлэл “Женьминь-жибао” сонин 7 дугаар сарын 11-нийхээ дугаарт “Монголын Ардын Хувьсгалын 40 жилийн ойн баяр хүргэе!” гэсэн гарчигтайгаар тусгай нүүр гаргаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Молмжамцын бичсэн “Монголын Ардын хувьсгалын 40 жил” гэсэн өгүүлэл, мөн манай ажилчин, малчин сэхээтний бичсэн сэтгэгдлүүд нийтэлсэн байна. Хятад-Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга Жөн Жи-сяний бичсэн “Монголын ард түмний яруу алдарт ойд баяр хүргэе!” гэсэн өгүүлэл тус нүүрт нийтлэгджээ. Нөхөр Жан Жи-сян бичсэн өгүүлэлдээ манай орны хөгжлийн ололт амжилтыг дурдахын хамт, хятад, монгол хоёр орны ард түмний ах дүүгийн гүн зузаан найрамдал батжин бэхжиж байгааг сэтгэл хангалуун тэмдэглэж, эх орондоо социализм байгуулж дуусгах ариун үйлсдээ цаашид их амжилт гаргахыг монголын ард түмэнд ерөөгөөд манай хоёр орны ард түмний найрамдал нь өндөр Алтайн ноён оргил шиг өнө мөнхөд зузааран бэхжих нь дамжиггүй гэжээ. Түүнчлэн Хятад Ард Улсын төвийн хэвлэл залуучууд үйлдвэрчин, хөдөө аж ахуй, соёл гэгээрлийн байгууллагын сонин хэвлэл манай орны тухай өргөн нийтэлж, хятадын том хотуудад монгол ардын хувьсгалын 40 жилийн ойг ёслон тэмдэглэсэн байна. Монгол Ардын Хувьсгалын яруу алдарт 40 жилийн ойд зориулж, 7 дугаар сарын 6-наас Хятад орон даяарт Хятад Монголын Найрамдлын 10 хоног зохион явуулсан нь Хятадын олон зуун сая ард түмнээс, 40 жилийн дотор Монголын ард түмний олсон ололт амжилттай танилцахад нь үлэмж тус хүргэжээ. Найрамдлын 10 хоногийн үеэр БНМАУ-ын кино үйлдвэрийн бүтээл “Морьтой ч болоосой”, “Сэрэлт” гэх зэрэг кино БНХАУ-ын кино театруудын дэлгэц дээр удаа дараа гарч үзэгчдийн сонирхол ихэд татжээ. Монгол ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан монголын элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад БНХАУ-ын дарга Лю Шао-ци, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай нарын зэрэг БНХАУ-ын төрийн удирдагчид оролцжээ. Хүлээн
896 авалт дээр төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай хэлсэн үгэндээ хятадын ард түмэн, Хятадын коммунист нам засгийн газрын өмнөөс Монголын ард түмэн, МАХН, БНМАУ-ын засгийн газарт монголын ардын хувьсгалын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан чин зүрхний баяр мэндчилгээ хүргэж, БНМАУ өнгөосөн 40 жилийн дотор улс ардын аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулж социализмын байгуулалтад их амжилт олсныг тэмдэглээд Монголын ард түмэнд шинэ их амжилт ерөөжээ. МАХН-ын XIV их хурлаар сайшаагдсан III таван жилийн төлөвлөгөөг хэгэжүүлэн биелүүлж, БНМАУ социалист эдийн засаг соёлоо өрнүүлэх талаар улам их шинэ амжилт олно гэдэгт бид бат итгэж байна гэж Жоу Энь-лай дурьдаад Хятад-Монголын ард түмэн бол эрт дээр үеэс ах дүү ёсны уламжлалт найрамдалтай юм. Хятадын ард түмэн манай хоёр нам, манай хоёр улсын найрамдлыг үргэлж эрхэмлэн хүндэтгэдэг юм гэв. Нөхөр Жоу Энь-лай, хятадын ард түмэнд тусламж дэмжлэг үзүүлсэнд нь монголын ард түмэнд талархал илэрхийлээд Хятад монголын ард түмэн бид нар марксизм-ленинизмийн тугийг улам өндөрт өргөж гар гараасаа улам бат барилцан социализм ба, дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах үйл хэргийг хөгжүүлэх саруул замаар урагш дэвшицгээе гэв. Энэ бүхэн нь хоёр орны ард түмний өдөр ирэх дутам зузааран бэхжиж байгаа ах дүүгийн бат найрамдлыг цаашид хөгжүүлэхэд чухал алхам болох юм. 1961.7.28. №199/7951/ Ах дүү Монгол оронд айлчилсны дараа БЭЭЖИН. 7 дугаар сарын 27./МОНЦАМЭ/. Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн захиргааны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Бээжинд болж, тус нийгэмлэгийн төлөөлөгчид ах дүү Монгол оронд айлчилсан тухай нийгэмлэгийн дарга Жан Жи-сян илтгэв. Жан Жи-сян илтгэлдээ, Монгол Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадмын тухай болон энэ 40 жилд монголын ард түмнээс хувьсгалт тэмцэл, социализмын байгуулалтдаа олсон их амжилт III таван жилийнхээ төлөвлөгөөг биелүүлэх ажилд ороод байгаа монголын ард түмний бүтээлч хөдөлмөрийн тухай ярив. Энэ айлчлал монгол хятадын ард түмний ах дүүгийн найрамдалтай болохыг дахин яруу тод харуулав гэж Жан Жи-сян тэмдэглэв. Социализмын байгуулалт цаашид хөгжих дутам хятад монголын ард түмний хоорондын найрамдал улам бүр бэхжиж гүнзгийрэх болно гэдэгт итгэж байгаагаа Жан Жи-сян илэрхийлэв. 1961.7.30. №201/7953/ Монгол –Хятадын найрамдалын нийгэмлэгийн төлөөлөгчид нийслэлийнхэнтэй уулзав Улаанбаатар хотын Наймын Хорооны хурлын танхимд БНХАУ-д БНМАУ-ын Ардын Хувьсгалын 40 жилийн ойгоор зохиогдсон Хятад-Монголын найрамдлын 10 хоногт оролцож ирсэн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзах
897 нийслэлийн албан үйлдвэр олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн цуглаан уржигдар болов. Тус цуглаанд БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бүрэн эрхт элчин сайд нөхөр Се Фушен болон тус элчин сайдын яяамны ажилтан нар оролцлоо. Цуглаан дээр БНХАУ-д зохиогдсон Хятад Монголын найрамдлын 10 хоногт оролцож ирсэн төлөөлөгчдийн тэргүүн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга нөхөр Отгонбаяр социализм байгуулж байгаа хятадын ард түмний баатарлаг тэмцэл, тэдний агуу их амжилтыг дэлгэрэнгүй ярив. Нөхөр Отгонбаяр Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгээс Монгол ардын хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан зохиогдсон 10 хоногийн ажил Хятадын ажилчин, тариачин, оюутан, сэхээтэн пионер багачуудын өргөн давхаргыг хамарч үзэл суртлын өндөр хэмжээнд явагдсаныг онцлон тэмдэглэв. Бас Хятадын Бээжин, Шанхай, Карбин, Хөх хот, Ухань, Шандун, Урумчи зэрэг олон хотуудад Монгол-Хятадын ард түмний найрамдалд зориулсан цуглаан болж БНМАУ-ын 40 жилийн дотор олсон ололт амжилт түүний ирээдүйн төлөвийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын кинонуудыг орчуулгатай гаргаж олон сая хүнд үзүүлжээ. Мөн олон газар нөхөрсөг уулзалт, үзэшлэг зохиогдсон тухай ярив. Хятад Монголын найрамдлын 10 хоногийн ажил нь манай хоёр ард түмний ах дүүсэг интернацианиалист хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэж бие биедээ ажлынхаа туршлагыг харилцан солилцоход их тус нэмэр болов гэж Нөхөр Отгонбаяр ярив. Дараа нь Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн гишүүн сэтгүүлч нөхөр Жамсранжав Хятад улсад найрамдлын 10 хоногийн ажилд оролцсон сэтгэгдлээ хэлэхдээ, Хятадын Коммунист нам, засгийн газар, үйлдвэрчний эвлэлийн зэрэг төвийн болон бусад сонин хэвлэлүүдэд БНМАУ-ын 40 жилийн дотор олсон амжилт хөгжилт манай орны тухай өргөн дэлгэр нийтэлж байсан тухай ярив. Цуглааны дараа БНХАУ-ын кино гарав. 1961.8.5. №207/7959/ БНХАУ-ын барилгын урлалын гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв БНХАУ-ын барилгын урлалын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын ЭлдэвОчирын нэрэмжит кино театрт өчигдөр нээгдлээ. Тус үзэсгэлэнг нээхэд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид, Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Д.Дугаржав нарын зэрэг хүмүүс байлцав. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт элчин сайд Се Фу-шен болон гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтнууд байлцлаа. Уг үзэсгэлэнг улсын барилга эдийн засгийн комиссын орлогч дарга Б.Чимид нээж үг хэлэв. Үзэсгэлэн нээгдсний дараа БНХАУ-ын кино үйлдвэрийн бүтээл баримтат кино сэтгүүлүүд гарлаа. 1961.8.29. №231/7983/ Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт
898 Өчигдөр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид хуралдаж БНХАУ тунхагласны 12 жилийн ойг угтаж зохиох ажлын төлөвлөгөө батлав. БНХАУ-ыг тунхагласны 12 жилийн ойг угтаж 9 дүгээр сарын 20-ноос 30-ныг дуустал манай орны хөдөлмөрчдийн дунд БНХАУ дахь социализмын байгуулалтын амжилт, Монгол, Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал хамтын ажиллагааны тухай сурталчилсан лекц, илтгэл хийж кино гаргах, үдэшлэг уулзалт, баярын хурал зохиох тухай энэ төлөвлөгөөнд оржээ. 1961.9.21. №254/8006/ Монгол-Хятад хоёр улсын эдийн засаг соёлын хамтын ажиллагаа Социалист лагерийн найрсаг их гэр бүлийн тэгш эрхт гишүүн Монгол-хятадын ард түмний найрамдал олон үеийн түүхэн уламжлалтай. Манай улсын 40 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын Коммунист Намын Төв Хорооноос ирүүлсэн баярын бичигт “Хятад, Монгол хоёр улс бол дотны ах дүү хөрш бөгөөд өнө эртний сурвалжлалт найрамдалтай юмаа. Урт удаан хагацааны хувьсгалт тэмцэл социализм бүтээн байгуулах хамтын үйл ажиллагаа манай хоёр орны ард түмнийг нягтаар холбож манай хоёр орны ард түмэн бие биеэ ямагт харилцан дэмжилцэж, харилцан туслаж байдаг” гэжээ. Агуу их хятадын баатарлаг ард түмэн 1949 онд коммунист намынхаа удирдлагаар империализм, дотоодын феодал хөрөнгөтний улс төр, эдийн засгийн ноёрхлыг түлхэн унагааж хятад хүн Хятад эх орондоо жинхэнэ эзэн болж хятадын хувьсгал ялсан явдал хэмжээ далайц түүхэн ач холбогдлоороо Октябрийн социалист их хувьсгалын дараа орох бөгөөд түүний шууд үргэлжлэл юм. Хятадад ардын хувьсгал ялан мандсаны 12 жилийн ойг энэ 10 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хятадын хувьсгалын түүхт ялалтын дараахан БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтож эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай байгуулагдсан анхны хэлэцээр нь манай хоёр ард түмний урт удаан хугацааны найрамдалт харьцааны түүхэнд цоо шинэ үе нээсэн билээ. Манай хоёр улсын хооронд 1950 оноос эхлэн жил дутам хийгдэж байгаа эдийн засгийн олон талтай хэлэлцээр, 1954 оны хэлэлцээрээс эхлэн жил дутам зохиогдож байгаа соёлын хамтын ажиллагаа нь манай хоёр орны ард түмний аж байдал, соёлын хэмжээний өсөлт хөгжилтийн дагуу жилээс жилд цэцэглэн хөгжиж байна. БНХАУ-аас манай улсад сүүлийн жилүүдэд үзүүлсэн тусламжийн дотроос 160 сая рублийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл ахуйн 17 барилга байгууламж хугацаанаас өмнө баригдаж 40 гаруй сая рублийн хэмнэлттэйгээр ашиглалтад орсон билээ. 1955 оноос эхлэн БНХАУ-аас манай улсад гэрээгээр ажиллаж байгаа хятад ажилчид норм төлөвлөгөөгөө тогтмол 100-150 хувиар биелүүлж нэг миллиард орчим төгрөгийн ажлын гүйцэтгэл гарган олон зуун хүнийг нарийн тодорхой мэргэжилд сургаж бүтээл санаачлага өрнүүлэв. Хятадын ард түмэн коммунист намынхаа мэргэн удирдлагаар улс орноо орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухаан өндөр хөгжсөн социалист хүчирхэг улс болгожээ. Хятадын ард түмний энэ их амжилт ололт, тэдний ах дүүгийн их өгөөмөр тусламж нь БНМАУ-д социализм өрнүүн байгуулах хэрэгт манай ард түмнийг улам зоригжуулж байна.
899 Пролетарийн интернационализмын үзэл санаанд чин үнэнч манай хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлсэн тэмдэглэлтэй үйл явдал бол 1960 онд манай хоёр улсын засгийн газрын хооронд найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, БНХАУ-аас БНМАУ-д удаан хугацааны зээллэгийн тусламж үзүүлэх тухай шинэ хэлэлцээр, мөн манай хоёр улсын засгийн газрын хооронд шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, буцалтгүй тусламжийн хэмнэлт, үлдэгдэл хөрөнгийг ашиглах тухай хэлэлцээр, БНХАУ-аас БНМАУ-ын бүтээн байгуулалтын III таван жилд ажилчны хүчний тусламж үзүүлэх тухай хэлэлцээр байгуулагдсан явдал юм. Эдгээр хэлэлцээрийн үндсэн дээр зөвхөн энэ онд 100 сая рублийн зээлийн тусламжаар байгуулагдсан 700 гаруй айлын сууц, бусад үйлчилгээний газрууд бүхий 50 мянган дөрвөлжин метр талбай бүхий орон сууц, худалдааны шугамаар байгуулагдсан улсын их дэлгүүр, Бага тэнгэрийн амны зочид буудал зэрэг 4-8 давхар барилга, хот орчмын засмал бетон зам зэргийг ашиглалтад амжилттай оруулав. Энэ оны 4 дүгээр улиралд жилд 12 мянган квт цахилгаан энерги боловсруулах чадалтай Толгойтын цахилгаан станцын барилгыг хүлээж авах болно. Манай намын XIV их хурал тус улсын социализмын байгуулалтыг цаашид улам их өрнүүлэх асар том программыг дэвшүүлэв. Ард түмний өмнө тавигдаж байгаа энэ их зорилтыг амжилттай биелүүлэх хэрэгт аугаа их хятадын ард түмнээс III таван жилд үзүүлэх эдийн засгийн их тусламж, соёлын хамтын ажиллагаа их хувь нэмэр болох нь дамжиггүй. 1961-1963 онд Чойбалсан аймагт 3000 квт, Зүүн-хараа хотод 2200 квт цагийн энерги гаргах чадалтай цахилгаан станц, жилд 800 тоннын цардуул, бал бурам гаргах үйлдвэр, жилд нэг сая литр спирт гаргах чадалтай спиртийн завод, 30000 өндөглөгч шувуу бүхий жилд 4,5 сая өндөг 600-700 центнер мах өгч чадах шувууны фабрик тус тус байгуулагдана. 1963 онд Улаанбаатарт жилд хөдөө аж ахуйн машин механизм ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн машины сэлбэг хэрэгсэл 10000 тонн, сан-техникийн хэрэгсэл 1000 тонн барилгын ба өргөн хэрэгцээний бусад төмөр эдлэлийн зүйлийг улсын бүх хэрэгцээг хангахаар хийж чадах үйлдвэр ашиглалтад орно. Манай оронд хөгжиж байгаа хүнд үйлдвэрийн гол тулгуур болох 3-4 мянган ажилчин ажиллаж жилд 100 мянга орчим тонн ширэм хайлах чадалтай хүдрийн уурхай, ширэм ган хайлах зуух, цувимал хийх, нүүрс коксжуулах, галд тэсвэртэй материал хийх үйлдвэрээс бүрдэх болд төмрийн иж үйлдвэрийг 1965 онд байгуулж дуусгана. Даалимба, эрээн даавуу, шувуу даавуу зэрэг бүгд 30 сая метр хөвөн даавуу үйлдвэрлэх чадалтай 3000 орчим ажилчин ажиллах хөвөн нэхмэлийн том үйлдвэрийг 1963-1965 онд байгуулна. Мөн нэг жилд тус бүр 3200 тонн элсэн чихэр үйлдвэрлэх буюу хоногт 150 тонн чихрийн манжин боловсруулах элсэн чихрийн хоёр үйлдвэрийг цахилгаан станцын хамт Хар-хорин, Цагаан толгойн сангийн аж ахуйн дэргэд 1965 онд байгуулна. Хавтгай шил өргөн хэрэгцээний янз бүрийн шилэн эдлэл хийх завод баруун аймгуудын дунд байгуулагдана. Манай нийслэл хотын өсөж бйагаа хэрэгцээг хангахад чухал рольтой хоногт 112 мянган квт цахилгаан энерги гаргах чадалтай дулааны цахилгаан станцыг 1963-1964 онд, Чойбалсан аймагт жилд 5000 тонн тос боловсруулах наран цэцгийн тосны үйлдвэр, Сүхбаатарын мод боловсруулах комбинатад байшингийн дулаалгын материал хийх цех, мөн цаасны үйлдвэрт цементийн уутны цаас, хар цаасны эх