The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 500 - 999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:00:51

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 500 - 999)

700 СОЦИАЛИСТ ОРНУУДЫН НАМ ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮН НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Хятадын Коммунист Намын Төг Хорооны дарга Мао Цзэ-дун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Лю Шао-ци, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Чжу Дэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай наг өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 10 жилийн ойн баяр ёслолд оролцохоор уригдан ирсэн социалист орнуудын нам засгийн төлөөлөгчдийн тэргүүн нарыг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордонд хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 1-р нүүрт. БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 10 жилийн ойд оролцохоор БНХАУ-ын дарга Лю Шао-ци, Хятадын Коммунист Намын Төв Хорооны дарга Мао Цзэ-дун, БНХАУын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Чжу Дэ, БНХАУын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай нарын урилгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид 9 дүгээр сарын 27-нд тусгай онгоцоор Бээжин хотноо хүрэлцэн ирэв. БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай, Хятадын Коммунист Намын Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лин Боцзюй, Хятадын Коммунист Намын Улс Төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Чэнь И, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Ся-нань, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ши Жунсюн, Улаанхүү нар угтав. БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Ли Вэйхань тэргүүтэй БНХАУ-ын Коммунист Нам, БНХАУ-ын улс, олон нийтийн байгууллагуудын удирдах нөхдүүд, БНХАУ-ын Ардын чөлөө-гөх армийн офицер, генералууд, БНХАУ-ын нийслэлийн олон нийтийн төлөөлөгчид, БНХАУ-ын үндэсний цөөнхийн төлөөлөгчид бас угталцав. БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг угтагчдын дотор БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Шарав тэргүүтэй БНМАУ-ын Элчин Сайдын Яамны ажилтан, тэдгээрийн гэр бүл, тус улсаас Бээжин хотноо суралцаж байгаа оюутан, аспирант нар болон Бээжин хотноо суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийн тэргүүн нар байлцав.


701 БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг 1 цар 30 минутад онгоцноос буухад БНХАУын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжо Энь-лай тэргүүтэй БНХАУ-ын нам засгийн удирдагчид очиж мэндлэв. Үүний дараа Ю.Цэдэнбал, ЧжоуЭнь-лай нарыг хүндэт харуулын зүг, явахад Монгол, Хятады.н төрийн сүлд дуулал эгшиглэж байв. Нөхөр Цэдэнбал, Чжоу Энь-лай нарыг хүндэт харуулыг тойроод ирхэд БНХАУ-ын нийслэлийн пионерүүд цэцэг барив. Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 1-р нүүрт. БНХАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙД БОЛЖ БАЙГАА СОЦИАЛИСТ ӨӨРЧЛӨЛТ Дотоодын ба тарийн дарлал мөлжлөгийг устган эрх чөлөөгөө олсон хятадын ажилч хичээнгүй ард түмэн, коммунист нам, дарга Мао Цзэ-дунгийн мэргэн удирдлагаар хайрт эх орноо хөгжүүлэхийн төлөө маш ирмүүн ажилласны үрээр хэдэн мянган жилийнхээ түүхэнд байгаагүй лут их амжилт гаргажээ. Хятадын хөдөлмөрчид эх орноо хөгжүүлэх анхдугаар таван жилийн (1953—1957) төлөвлөгөөг давуулан биелүүлж социалист хүнд үйлдвэржүүлэлтийн анхны үндсийг тавьжээ. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил—1958 онд хятадын ард түмэн улс ардынхаа аж ахуйг хөгжүүлэх үйлсэд их үсрэлт гаргажээ. Үүнд: 1957 оныхтой харьцуулахад үйлдвэр хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүн 1958 онд 65 хувиар нэмэгджээ. Түүний дотор үр тариа, хөвөн, тамхины үйлдвэрлэл 2 илүү дахин өсчээ. 1958 онд хураан авсан хүнсний ургамал 750 миллиард жин буюу 375 сая тонн болов. 1958 оны хамгийн их үсрэлтийн нэг бол улаан буудайн үйлдвэрлэлийг ихэд нэмэгдүүлсэн явдал юм. Хятад улс 80 миллиард жин (40 сая тонн) улаан буудай хураан авсан нь 1957 оныхоос 75 хувиар нэмэгджээ. Үүний үр дунд Хятад улс улаан буудайн үйлдвэрлэлээр АНУ-аас түрүүлэв. 1957 онд хурааж авснаасаа 1958 онд цагаан будаа 73 хувь илүү буюу бүгд 150 сая тонн, эрдэнэ шиш 110 хувь илүү буюу 45 сая тонн, хөвөн 3,35 сая тонн буюу урьдах таван жилд хураасан бүх хөвөнгөөс илүү хөвөн хуваан авчээ. 1958 онд бүх төрлийн баялаг ургац авсны үрээр хятадын хүн амд жилдээ дунджаар хүнсний ургамал 1200 жил орчим, хөвөн 10 жив орчим оногдох болов. Хятадын ард түмний бүтээсэн гайхамшигт бүтээ-лийн энэ мэт тоо баримт нь имперяалистуудаас «хөрсний шим тэжээл барагдах хуультай»гэж номлодог үндэсгүй хоосон үзэлд цохилт өглөө. Мальтусын харгис онолыг номлогчид «Хятадын хүн ам олон, газар нь бага учраас хятад орон ядуурлаас ангижнрч чадах-гуй» гэж байжээ. Мальтусын онолоор бол хүн ам нь геометрийн дэвшилтээр үрждэг, хүмүүсийн амьдралын чухал хэрэгцээт зүйл энгийн тооны дэвшилтээр нэмэгдэж байдаг. Ийм учраас үр тарианы үйлдвэрлэлийн өсөлт хүн амын өсөлтөөс ямагт хоцорч байдаг гэдэг. Гэтэл 1958 онд Хятадын хүн амын өсөлт 2 хувь гаруй байхад, хурааж авсан үр тариа нь ноднин жилийнхээсээ 2 дахин нэмэгджээ. Хятадын ард түмэн хэдэн мянган жил ашигласан газраасаа хурааж авсан тэр их ургац нь газрын хөрсний шим тэжээл барагдах биш харин усжуулах, гүнзгий хагалах бордох зэрэг


702 далд байгаа нөөц бололцоог нээн хослож чадвал газрын шим тэжээл нэмэгддэгийг нотолж байна. БНХАУ 1958 онд урд байгаагүй өндөр ургац авсан явдал бол зөвхөн тэр жилийн байгалийн тохиромжтой нөхцөлөөс болсон хэрэг биш. Чухамдаа 1958 он бол Хятадын хувьд байгалийн нөхцөлөөр тийм сайн байсангүй. Хагалсан бүх талбайн дөрөвний 1 хувь буюу 470 сая му талбай гандаж, бас хэтэрхий их хур орсноос 100 сая му талбайн ургацад муугаар нөлөөлжээ. Иймд 1958 оны баялаг ургац бол аяндаа ирсэн «тэнгэрийн хишиг» биш, хятадын ард түмний байгальтай тэмцсэн тэмцэлдээ бүтээсэн ялалт болжээ. Бас 1958 онд баялаг ургац авсан явдал бол хагалах талбайг өргөтгөсний үр дүнд биш, талбайн нэгж (му) тутмаас авах ургацыг нэмэгдүүлсний үр дүн ажээ. Тарьсан талбайн нэгж бүрээс авах ургацыг их дээшлүүлсэн үндсэн шалтгаан бол Хятадын Коммунист Намын социализм байгуулах жанжин шугам нь тариачин өргөн олны хувьсгалч зориг эрмэлзлийг өрнүүлсэн явдал болно. Одоо хятадын тариачид хөдөө аж ахуйн найман зүйлт хуулийг (хөрсийг сайжруулах.бордох, услах, үрийг шилж тарих, шигүү тарих, ургамлыг хорлогчид ба өвчнөөс хамгаалах, арчлах, хөдөө аж ахуйн багажийг шинэчлэх) өргөн дэлгэр баримталж байна. Дээрх найман зүйлийн дотроос шигүү тарилт бол хөдөө аж ахуйн ургамлын өндөр ургац авах түлхүүр болж байна. Газрын хөрсний бүтцийг сайжруулах гол арга бол гүнзгий хага-талт юм. 10-20 см хагалж байсан нимгэн хагалалтыг 1-1,5 метр хүр-тэл гүнзгий хагалалтаар сольсон явдал хөдөө аж ахуйн ургамлын үндсэний системийн тухай хуучирсан онолыг бут цохьжээ. Урд нь органик бордооны ач холбогдлыг үгүйсгэх ганцхан эрдэс бордоо л ургамлын тэжээлд чухал гэдэг байсан бол хятадын тариачдын 1958 оны туршлагаар органик бордоо илүү ач холбогдолтойг илрүүлжээ. Органик бордоо бол ургамлыг удаан хугацаанд тэжээлийн эдээр хангах төдийгүй газрын хөрсний зохион байгуулалтын өвөрмөц чанарыг сайжруулахад ашигтай байна. Цаашид органик бордоог голлож хэрэглэхийн хамт зохих хэмжээний эрдэс, бактер зэрэг бордоо хэрэглэж болохыг практик дээр нотлов. Хөрс боловсруулах ажлыг сайжруулж өндөр ургац авах талаар хятадын ард түмний бүтээсэн найман зүйлт хууль бол газрын сайн хөрсийг хөдөлмөрөөр бий болгодог тухай онолын шинэ хөгжилт бол-он юм. Хятадын Коммунист Намын Төв Хорооны идэвхтэй дэмжлэг жолоодлогоор хятадын ард түмэн шинэ зохион байгуулалтын дайчин хэлбэр ардын коммуныг бий болгожээ. Ардын коммун нь засаг захиргаа аж ахуйн байгууллагын аль алины нь үүргийг зэрэг гүйцэтгэж байна. БНХАУ-д 1958 онд ардын коммун байгуулах олон түмний хөдөлгөөн газар бүхэн өрнөж хэдхэн сарын дотор хөдөө аж ахуйн 100 гаруй мянган хоршооллын оронд 26000 гаруй ардын коммун байгуулж бүх орон даяар ардын коммунын байгуулалт ялжээ. 1958 оны эцсээр хуралдсан Хятадын Коммунист Намын Төв Хорооны VI бүгд хурал ардын коммуныг өндөр үнэлж тэмдэглэхдээ: Хятадын нөхцөлд ардын коммун бол социализмын хамгийн шилдэг хэлбэр, хятадын тосгон дахь хэсгийн өмчөөс бүх ард түм* ний өмчид


703 шилжих шилжилтийн хамгийн шилдэг хэлбэр, ирээдүйд манай орон социализмаас коммунизмд шилжих шилжилтийн хамгийн шилдэг хэлбэр мөн гэжээ. Хятадын үйлдвэрлэлийн харилцаанд гарсан ийм гайхамшигт их өөрчлөлт нь үйлдвэрлэх хүчний түр-гэн хөгжилтөд өргөн бололцоо нэжжээ. Ийм ч учраас 1958 оны алдарт их үсрэлт гарч тэр үсрэлт нь 1959 онд улам далайцтай үргэлжилж байна. Өнгөрсөн онд Хятадын Коммунист Нам эх орныхоо нүүр царайг цаашид өөрчлөхийн тул гурван жилийн тэмцэл явуулахыг хөдөлмөрчиддөө уриалсан билээ. Энэ уриа дуудлагын хариуд олон район үр тарианы хураалтыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Гурван жилийн тэмцлийн хоёр дахь шийдвэрлэх жил болох 1959 онд олон коммун өөрийн үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж, зарим коммун хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа. Хятадын тариачид тавьсан зорилтоо амжилттай биелүүлэхийн төлөө арав дахин их хүч зүтгэл гарган ажиллаж байна. Хунань мужийн Сянтаиь хушууны «ИСУ» коммуны зарим тэргүүний бригад өнгөрсөн жил 1 га-гаас дунджаар 15 тонн цагаан будаа хураасан туршлагыг сайн судлан боловсруулсны үндсэн дээр агротехникийн төрөл бүрийн арга хэмжээ авч энэ онд коммуны бүх тарьсан талбайгаас га тутмаас дунджаар 15 тонн цагаан будаа хурааж авахаар ажиллаж байна. Ардын коммун байгуулагдсан явдал мал аж ахуйн хөгжилтөд ая-тай нөхцөл бүрэлдүүлж байна. Ардын «коммун байгуулагдсаар мал аж ахуйтай нутгийн нүүдлийн амьдрал өөрчлөгдөж суурин амьдралд шилжиж байна. Хятадын ардын коммун нь орон нутгийн бүх бололцоог дээд хэмжээгээр ашиглаж үйлдвэр хөдөө аж ахуйн олон салбартай үйлдвэрлэлийг нэгдмэл удирлагатай, нарийн зохицуулсан төлөвлөгөөтэй зохион байгуулж хөгжүүлэх сайхан нөхцөл олгожээ. Хятадын Коммунист Нам, арлын засгаас үйлдвэрлэлд их үсрэлт гаргахын тулд хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахад маш их анхаарал тавьж чухал арга хэмжээ авч байна. Хятадын коммунууд «Сайн үйлдвэрлэх, сайн амьдрах, хүүхдээ сайн хүмүүжүүлэх» лозунгийн дор бүх ажлаа зохион явуулж байна. Хятад оронд ардын коммунын хөдөлгөөн ялсан явдал 1958 оны их үсрэлт гарахын бодит шалтгаан бодсон ба 1959 он, түүний дараачийн жилүүдэд улам ч илүү үсрэлт хийх үндэс тавьжээ. 1958 оны их ялалтын үндсэн дээр уг ялалтын замаар үсрэлтээс үсрэлтэд урагшаа давшиж 1959 онд бүх фронт дээр улам илүү том ялалтад хүрэх ёстой гэж Хятадын Коммунист Нам, ард түмнээ сурган чиглүүлж байна. 1958 онд их үсрэлт болсон ба ардын коммун байгуулсны үр дүнд социализмын ялалт эдийн засгийн талаар ч гэсэн, зохион байгуулалтын талаар ч гэсэн бэхжижээ. Энэ нь өргөн олон түмний улс төрийн ухамсрыг үлэмж дээшлүүлэхэд хүргэв. Тариачид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн түргэн явцтай хөгжлийн зүй тогтоолыг эзэмшиж.ухам-сартай үнэнч хөдөлмөрийн үрээр байгалийг өөрчилж ихийг бүтээж болох тухай бат итгэл олжээ. Ардын коммун нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчтэйгээ үзүүлж энэ завсар эдийн засгийн талаар сэргэж, хүмүүсийн ахуй амьдрал, хөдөлмөрлөх боломж ихэд дээшилжээ. Эмэгтэйчүүдийг гэрийн хөдөлмөрөөс чөлөөлсний ачаар тэд ажлын хагас чадвартай гэж нэрлэгдэж байсан байдлаас ангижирч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн фронт дээр голлох


704 хүчний нэг болжээ. Энэ бүхэн нь хөдөлмөрийн далд боломж асар их байсныг илрүүлж хөдөлмөрийн бүтээлийг үлэмж дээшлүүлсэн байна. Саяхан хуралдсан Хятадын Коммунист Намын VIII бүгд хурал өөрийн орны социалист байгуулалтын их үйлсийг улам түргэтгэх талаар онц чухал шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэр нь хятадын бүх хөдөлмөрчдийг улам их зоригжуулан идэвхжүүлж байна. Зургаан зуун сая хүн амтай БХАУ нь социалист лагерийн хөг-жилт бэхжилтэд Зөвлөлт Холбоот Улсын хамт хүчирхэг тулгуур түшиг болж байгаа учир тус орны үсрэнгүй хөгжил нь социалист орны бүх хөдөлмөрчид, дэлхийн дэвшилтэт хүчний хязгааргүй баяр бахдал болж байна, С.Балган Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 2,3-р нүүрт. БНМАУ-ын нам засгийи төлөөлөгчид БНХАУ-д байгаа нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 10 жилийн ойд оролцож байгаа нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид уржигдар үдээс хойш Бээжингийн ойролцоо Мин улсын 13 хаадын сүүлийн хааныг оршуулсан бунхныг үзэж сонирхлоо. Энэ бунхныг газар дороос 1950 оны 5 дугаар сараас эхлэн малтаж 1958 оны 7 дугаар сар хүртэл ухаж нээсэн юм. Зарим өрөө нь 30 гаруй метр урт барилга бүхий энэ том чулуун бунхан газрын хөрсөн дор олон зуун жил хадгалагдан байжээ. Тэрхүү бунхныг малтаж нээхэд түүний дотор туүхийн үнэт дурсгалын зүйл хадгалагдан байсныг нээж олжээ. Уул бунхныг үзсэний дараа манай төлөөлөгчид, Шисань Лин гэдэг усан санг үзлээ. Тэр усан санг 1958 оны 1 дүгээр сарын 21-нд эхлэн 160 хоногийн дотор Бээжин хотын хөдөлмөрчид, ардын чөлөөлөх армийн цэргүүд субботникоор ажиллаж байгуулжээ. Тэр санг байгуулахад Мао Цзэ-дун, Лю Шао-ци,Чжу Дэ, Чжоу Энь-лай нар оролцож ажиллажээ. 19 метр гүн устай тэр хиймэл нуур нь 250 мянган му тариалангийн талбайг услахаас гадна сая гаруй киловатт цагийн хүчтэй цахилгаан станцтай юм. Энэ усан сан бол Хятадын ард түмний хийж байгаа үсрэнгүй давшилтын нэг жишээ юм. Усан сангийн захуиргааны дарга нөхөр Тан Жи манай нам засгийн төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Цэдэнбалд өөрийн усан сангийн байгуулагдсан ба одоогийн ажиллагааг үзүүлсэн альбом бэлэглэв. Нөхөр Цэдэнбал хятадын ард түмний их амжилтын нэг гэрчилгээ нь болсон энэ усан сан, цахилгаан станцыг үзээд, бид та нартай хамт баясч байна гэж хэлээд талархлаа илэрхийлж цаашид их амжилт олохыг ерөөлөө. Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан дайллага хийв


705 БЭЭЖИН, 9 дүгээр сарын 30. (МОНЦАМЭ). Аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг угтаж Хятадын Коммунист Намын Төв Хорооны дарга Мао Цзэ-дун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Лю Шао-ци, БНХАУ-ын орлогч дарга Сун Цин-лин, Дун Би-у, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Чжу Дэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай нар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын ордны том танхимд дайллага хийв. Түүхэн ач холбогдол бүхий агуу их баярт зориулсан дайллагад 5 мянган хүн оролцсоны дотор 80 гаруй орноос ирсэн зочид байлцав. Нөхөр Мао Цзэ-дун, болон Хятадын бусад удирдагчид, өнөөдөр Бээжинд ирсэн нөхөр Н.С.Хрущев болон нөхөр Хо Ши Мин, Новотный, Ким Ир Сен, Цэдэнбал, Завадский, Доби, Ганев, Шеху, Матерн, Боднараш зэрэг янз бүрийн орны нам, засгийн удирдагчдыг дайллагад орж ирэхэд алга нижигнүүлэн ташиж угтав. Дайллага дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай, Зөвлөлт Холбоот Улсын нам, засгийн төлөөлөгчдийн тэргүүч Н.С.Хрущев нарыг харилцан үг хэлэхэд байн байн алга нижигнүүлэн ташиж байв. Өнөө орой Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын ердны дайллагын том танхим онц сүрлэг сайхан, баяр ёслолын байдалтай байлаа. Танхимыг улсын сүлд тэм дэг, «1949- 1959» гэсэн тоо, цэцгээг гоёмсег сайхан чимсэн байв. Дайллага эхнээсээ аваад дуустлаа нэгдэл нягтрал, эв найрамдал. Баяр баясгалангийн Окидалд бол-лоо. Дайллагад оролцогчид энх тайван, эв найрамдлын төлөө хундага олонтаа өргөв. Дайллагын төгсгөлд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай, цогтой халуун үг хэлсний төлөө нөхөр Хрушевт хундага өргөж дайллагад оролцсон гадаадын зочдод гадаадын хэд хэдэн хэлээр баяр хүргэв! Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 1-р нүүрт. Нөхөр Чжоу Энь-лайн хэлсэн үг Нөхөд өө! Найз нар аа! Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдаад 10 жил боллоо. Манай аугаа их холбоотон Зөвлөлт Холбоот Улс ба ах дүү бусад улсын удирдах нөхөд, ах дүү янз бүрийн намын удирдах нөхөд, Ази. Африкийн найрамдалт орнуудын засгийн газрын төтөөлөгчид болон янз бүрийн орон дахь манай хань нөхөд бидэнтэй, хамт манай улсын байгуулагдсаны 10 жилийн ойг баярлан тэмдэглэж байгаа явдалд бид маш баяртай байна. Тэд олон мянган ХЯТАД-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ ОРОНД БАЙГАА НЬ


706 9 дүгээр сарын 29-ний өдөр Хятад-Монголын найрамдлын ниигэмлэгийн төлөөлөгчдийг Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны дарга нөхөр С.Лувсан хүлээн авч уулзлаа. Тэр уулзалт дээр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Ш.Нацагдоржийн зэрэг хүмүүс байлцав. 9 дүгээр сарын 30-ны өдөр Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн Мао Ци-хуа тэргүүтэй төлөөлөгчид, нарийн боовны үйлдвэр, найрамдлын сарыг тохиолдуулан нээсэн Сычуань мужийн гар урлалын үзэсгэлэнг үзэж дараа нь Сүхбаатар-Чойбалсангийн бунханд цэцэг тавиллаа. Төлөөлөгчдийг Сүхбаатар, Чойбалсанийн бунханд цэцэг тавихад МонголХятадыд найрамдлын нийгмлэгийн захиртааны дарга С.Лувсан. Монгол-Хятадыи Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Щ.Нацагдорж Монгол-Xятадын найрамдлын нийгэмдэгяйн тэргүүлэгч гишүүн Дагва нар хамт явлаа. Мөн 10 дугаар сарын 1-нд Хятзд Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид Монголын пионерыи ордон үзэж пионеруудтай уулзаад дараа нь Сүхбаатар-Чойбалсангнйн ордон музей үзлээ. Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 1-р нүүрт. БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чэнь И танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс тунхагласны 10 жилийн алдарт ойг тохиолдуулан Танд чин зүрхний баяр хүргэе. Энэ их алдарт ойг аугаа их Хятадын ард түмний хамтаар бүх шудрага хүн төрөлхтөн, түүний дотор монголын ард түмэн баяр баясгалантай тэмдэглэж байна. Улс түмний найрамдал, энх тайвныг сахин хамгаалахад чиглэсэсэн эрхэм сайд таны ариун саихан үйлст шинэ их амжилт олохыг чин сэтгэлээсээ ерөөе. Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй бат найрамдал хамтын ажиллагаа хэлбэр бэхжиж цэцэглэтүгэй. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн Улаанбаатар хот. 1959 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 1-р нүүрт. Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн дарга нөхөр Чжан Чжи-сяньд Аугаа их Хятадын ард түмний олон мянган жилийн баатарлаг тэмцлийн үрээр ардын хувьсгал ялж, хятадын түүхэнд шинэ үе нээж Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 10 жилийн ойг тохиолдуулан танд ба танаар дамжуулан ах ДҮҮ хятадын хөдөлмөрч ард түмэнд болон Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгт чин сэтгэлийн халуун баяр хүргэж социализм байгуулах их үйлсдээ улам үсрэнгүй амжилт олохыг ерөөе. Монгол-Хятадын ард түмний найрамдал улам бэхжнтүгэй!


707 Монгол-Хятадьш Найрамдлын Нийгэмлэгийн дарга С.ЛУВСАН. Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 1-р нүүрт. Хятадын ард түмний 10 жилийн ойг орон нутагт тэмдэглэсэн нь Намрын шар нар тунгалгаар гэрэлтсэн 10 дугаар сарын 1-ний өдөр манай орон нутгийн хөдөлмөрчид ер бишийн баяртай байлаа. Энэ өдөр бол хөрш ах дүү хятадын ард түмний аугаа их түүхт ялалтын ойн баярыг тэмдэглэж байгаа аж Дорноговь. Сүхбаатар, Будган, Өмнөговь, Төв, Зүүнбаян зэрэг олон аймаг хот хятадын ард түмний түүхт ялалтын жилийн ойн баярт зориулсан хөдөлмөрчдийн хурал хийж хятадын ард түмний 10 жилд олсон амжилтыг тухай орон нутгийн нам,улсын байгууллагын удирдах ажилтан илтгэл тавилаа. Тэдгээр хуралд монголд ажиллаж байгаа хятад ажилчид, болон орон нутгийн нам, олон нийтийн байгууллага хөдөлмөрчдийн төлөөлөгчид олон зуун хун оролцсон байна. Монголын ард түмэн ах дүүгийн найрамдалт их хятадын ард түмний уидсэний баярыг өөрийн баяр шиг баяр баясгалантай тэмдэглэж байгаа нь монгол хятадын ард түмний мөнхийн найрамдал улам мандан хөгжиж байгаагийн тод илрэл боллоо. Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын Яаманд дайллага хийв БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, энэ 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан дайллага хийв. Дайллагад нөхөр Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд, Д.Төмөр-Очир, Ж.Самбуу, Н.Жагварал, Д.Моломжамц, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Лувсан, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн нар байв. Мөн дайллагад БНМАУ-ын яамдын сайд, орлогч сайд тусгай газрын дарга, орлогчид, нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах хариуцлагатай ажилтан нар болон шинжлэх ухаан, соёл, урлагийн зүтгэлтэн, тэргүүний ажилчид байлцав. Дайллагад Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажилд оролцохоор ирсэн ХятадМонголын найрамдлын нийгэмлэгийн нөхөр Мао Ци-хуа тэргүүтэй төлөөлөгчид, мөн, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ван-үй тэргүүтэй жүжигчид болон Хятадын тэргүүний ажилчид байв. Мөн дайллагад гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн, гишүүд болон монголын ба гадаадын сэтгүүлчид байлцав. БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хийсэн тэр дайллагад БНМАУын Их Хурлын Тэргуүлэгчдийн дарга Ж. Самбуу, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен нар харилцан үг хэлэв. Нөхөр Ж.Самбуу хэлсэн үгийнхээ эхэнд аугаа их хятадын ард түмний үндэсний баяр БНХАУ тунхаглагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, монголын бүх ард түмний


708 өмнөөс бүх Хятадын баатарлаг ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэв. Нөхөр Самбуу хэлэхдээ, Хятадын ард түмний энэ аугаа их баяр нь Зөвлөлт Холбоот Улс хоёр дахь удаагаа огторгуйн пуужин амжилттай харваж саран дээр өөрийн далбааг мандуулсан болон Зөвлөлт Холбоот Улсын энх тайвны эрмэлзлийн үр дүнд СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев ААН-д найрсгаар амжилттай айлчилсан түүхэн ач холбогдол бүхий тэмдэглэлт үед болж байна. БНХАУ байгуулагдсанаас хойш зөвхөн 10 жил өнгөрч байна. Энэ богино хугацаанд хөдөлмөрт дуртай хятадын ард түмэн нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй Хятадын Коммунист. Намын мэргэн удирдлагын дор Зөвлөлт Холбоот Улс болон бүх социалист улсын ах дүү. Ёсны сэтгэл харамгүй тусламжтайгаар өөрийн орны хөгжилд түүхэнд үзэгдээгүй их үсрэлт хийж байгааг нөхөр Самбуу онцлон тэмдэглэв. Нөхөр Самбуу цааш нь хэлэхдээ их хятадын ард түмэн социалист байгуулалтын бүх салбарт асар их амжилт олсны зэрэгцээгээр 650 сая хөдөлмөрчдийн зориг хүслээр байгуулагдсан БНХАУ-ын нэр хүнд олон улсын дунд өсч олон улсын үндсэн чухал асуудлыг шийдвэрлэх явдалд гүйцэтгэх роль нь улам бүр нэмэгдсээр байна. БНХАУ-ын засгийн газраас тууштай явуулж байгаа энх тайванч гадаад бодлого нь бух энх тайвны талынхан түүний дотор монголын ард түмний халуун талархал дэмжлэгмйг үргэлж хүлээсээр байна. Марксизм ленинизм ба пролетарийн интернационализм бат зарчим дээр үндэсдэгдсэн манай орнуудын ах дуүгийн найрамдал, хамтын ажиллагаа нь БНМАУ, БНХАУ-ын хөдөлмөрчдийн аз жаргал, сайн сайхны тусын тулд жилээс жилд өсөн бэхжиж байна. Манай улс ардын аж ахуйг түргэн хөгжүүлэх, манай урагшлах давшилтын явцыг улам хурдатгах үйл хэрэгт аугаа их хятадын ард түмний үзүүлж байгаа ах дүугийн сэтгэл харамгүй тусламж үнэлж баршгуй йх ач холбогдолтойг бид манай нийтийн баярын энэ өдөр дахин талархан тэмдэглэж байна. Хятадын ард тумний энэ их тусламж болон шинэ амьдралын төлөө манай тэмцлийг зүйл бүрээр; дэмжиж байгаа явдалд БНХАУ байгуулагдсаны 10 жилийн алдарт ойн энэ өдөр, МАХН-ын Төв Хороо,: БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн өмнөөс агуу их хятадын ард түмэн, БНХАУ-ын засгийн газар, Хятадын Коммунист Нам, нөхөр Мао Цзэ-дунд чин сэтгэлийн ха-луун талархлаа дэвшүүлье гэв. Нөхөр Самбуу өөрийн хэлсэн үгийн төгсгөлд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид манай оронд найрсгаар айлчилсан ба МонголХятадын найрамдлын нийгэмлэгээс санаачилж зохибсон Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил нь Хятадын ард түмний асар их ололт амжилтыг манай ард түмнээс танилцах, хятад найз нөхдийн эдийн засаг, соёлын байгуулалтын баялаг туршлагаас суралцахад үлэмж их тус болов. БНХАУ-ын 10 жилийн ойн бая-раар МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид БНХАУ-д айлчлан байгаа нь Монгол-Хятадын ард түмннй ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид өргөтгөхөд тус нэмэр болно гэж бид гүн


709 итгэж байна гэж хэлээд, хөдөлмөрт дуртай авьяаслаг хятадын ард түмний төлөө, БНХАУын засгийн газрын төлөө, ХКН-ын төлөө, ХКН-ын Төв Хорооны дарга Монголын ард түмний дотнын нөхөр Мао Цзэ-дунийн эрүүл мэндийн төлөө, БНХАУ-ын дарга нөхөр Лю Шао-цийн төлөө, хайрт нөхөр Чжу Дэйн төлөө, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лайн төлөө, Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдлын төлөө, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн орнуудын нэгдэл нягтралын төлөө, улс түмний найрамдал, энх тайвны төлөө хундага өргөв. Нөхөр Се Фу-шен үг хэлэхдээ, их Хятадын ард түмэн, ХКН, дарга Мао Цзэ-дунгийн мэргэн удирдлагаар эх орондоо социализм байгуулах үйлстээ их амжилт олж, нисэх мэт Хурднаар урагшилж байгааг олон баримтаар нотлон дэлгэрэнгүй ярив Нөхөр Се Фу-шен, ЗХУ-аар ман лайлуулсан социалист лагерийн орнуудын найрамдал, хамтын ажил лагаа өдрөөс өдөрт бэхжиж, дэлхий дахины энх тайвны хүчирхэг өмөг түшиг болж байгааг тэмдэглэв. Элчин сайд, Хятад Монголын ард түмний найрамдлын тухай ярихдаа БНХАУ, БНМАУ бол социалист лагерийн их гэр бүлийн гишүүн бөгөөд манай хоёр ард түмэн уламжлалт найрамдалтай юм. Өнгөрсөн 10 жилийн дотор ХКН, МАХН-ын хамтын чармайлтын ачаар манай хоёр улсын найрамдал маш их бэхжин хөгжив. Тус хоёр орны эдийн засгийн харилцан туслалцах хамтын ажиллагаа ч шинэ үндсэн дээр урьд үзэгдээгүй хөгжсөн юм гэв. Нөхөр Се Фу-шен, Хятад-Монголын ард түмний найрамдлын төлөө, Монголын ард түмний амжилтын төлөө, ЗХУ тэргүүтэй социалист лагерийн орнуудын нэгдэл, нягтралын төлөө хундага өргөв. Дайллага маш элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1959.10.02. Баасан. №232 (7366) 2-р нүүрт. Лю Шао-ци, Чжу Дэ нар Цэдэнбалтай уулзав БЭЭЖИН, 10 дугаар сарын 1. (МОНЦАМЭ). Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч дарга Лю Шао-ци, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч дарга Чжу Дэ нар өнөө орой Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал болон түүнийг дагалдаж яваа Монголын нам, засгийн төлөөлөгчид БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б. Лхамсүрэн, БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны нэгдүгээр орлогч сайд Б. Цог, БНМАУын Гадаад явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар, БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Шарав нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тус хоёр орны нам, засгийн удирдагчид нөхөрсгөөр ярилцлаа. Уул ярианд бас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Си Чжун-сюнь байлцав. Үнэн сонин. 1959.10.03. Бямба. №233 (7367) 2-р нүүрт.


710 Хятадын үндсэний баярыг тохиолдуулсан парад жагсаал Бээжинд болов БЭЭЖИН, 10 дугаар сарын 1. (МОНЦАМЭ). Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орнууд ба дэлхийн бусад орноос хүрэлцэн ирсэн хүндэт зочдынхоо хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 10 жилийн алдарт ойг тэмдэглэхээр Хятадын нийслэлийн хагас сая гаруй оршин суугч өнөө өглөө Тяньаньмыний талбайд цугларлаа. Хятадын ард түмний жолоодогч Мао Цзэ-дун, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан тухай одоогоос 10 жилийн өмнө энэ түүхт талбай дээр эртний Тяньаньмыний хаалган дээрээс дэлхий дахинд тунхагласан билээ. Завод, уурхай, фабрик, ардын коммун, сургууль, албан байгууллагынхны өргөн жагсаалын цуваа өглөө маш эртээс эхлэн хотын төв рүү тасралтгүй цувж байв. Тяньаньмыний талбай болон түүний ойр хавийн гудамжууд туг далбаа, цэцгээр бүрхэгджээ. Тяньаньмыний талбай урьд өмнө хэзээ ч ийм баяр ёслолын байдалтай гоё байгаагүй аж. Тяньаньмыний хаалган дээр нөхөр Мао Цзэ-дуны том хөрөг, түүний эсрэг талд орших үндсэний баатруудын хөшөөний өмнө Сунь Ят-сены хөргийг байрлуулсан байна. Талбайн баруун, зүүн хоёр талд Маркс, Энгельс, Ленин, Сталины том хөргийг тавьсан байх ба Хятадын Коммунист Нам, нөхөр Мао Цзэ-дуй, марксизм-ленинизм, социализм байгуулах намын жан-жин шугам, ардын коммун, их үсрэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ба арвилан хэмнэх журмыг сахих, тус орны бүх үндэстний агуу их нэгдэл, дэлхий дахины ард түмнүүдийн эв санааны агуу их нэгдлийг ерөөсөн уриа талбайн хажуу талаар хадсан байна. Өглөөний 9 цаг 55 минут болоход Тяньаньмыний талбайн сүрлэг уриа цууриатаж, нөхөр Мао Цзэ-дун, Лю Шао-ци, Сун Цин-лин, Ду Би-у, Чжу Дэ, Чжоу Энь-лай, Линь Бяо, Дэн Сяо-пин болон Хятадын Коммунист Нам, засгийн газрын бусад удирдагчид, мөн Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрушев тэргүүтэй Зөвлөлт Холбоот Улсын нам, засгийн төлөөлөгчид, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй монголын нам, засгийн төлөвлөгчид, бусад социалист орны удирдагчид, янч бүрийн орны коммунист ба ажилчны намын удирдагчид, Афганистан, Алжир, Ирак, Балба улсын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн нар, Бирм, Судан, Йемен, Гвинейн засгийн газрын төлөөлөгчид болон олон улсын янз бүрийн байгууллагын удирдагчдыг засгийн газрын индэр дээр гарч ирэхэд Бээжин хотын оршин суугчид элэгсгээр баяр хүргэн, хөгжим эгшиглэлээ “Хятад, Зөвлөлт Холбоот Улсын эвдэршгүй найрамдал мандтугай”, “Орон бүхний пролетари нарын эв санааны нэгдэл мандтугай” гэсэн уриа газар бүр цууриатаж байв. Өглөөний 10 цаг боллоо. Бээжин хотын Ардын Хорооны дарга Пэн Чжэнь баярын ажиллагаа эхэлснийг мэдэгдэж уг хэлэхэд БНХАУ-ын төрийн дуулал талбайд сүр жавхлантай эгшиглэж, их буугаар ёслолын буудлага хийв. Дараа нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Линь Бяо парад хүлээн авч, парад командлагч генерал Ян Юны хамт явж төв талбай ба тэр орчмын гудамжинд жагссан цэргүүдтэй мэндлэв. Дараа нь маршал Линь Бяо индэр дээр гарч тушаал уншлаа.


711 Засгийн газрын төв индэр дээр бас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Линь Бо-цюй, Ли Цзи-шэнь, Ло Жун-хуань, Шэнь Цзюньйжу, Го Мо-жо, Хуан Янь-пэй, Лн Вэй-хань, Чэнь Шу-тун, Чэн Цянь, Банчин Эрдэнэ, Чуги Ган-цан, Хэ Сян-нин, Лю Бо-чэн, Линь Фэн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дэн Цзы-хуэй, Хэ Лун, Чэнь И, Улаанхүү, Ли Фу-чунь, Ли Сянь-нянь, Не Жун-чжэнь, Бо И-бо, Тань Чжэнь-линь, Ли Дин-и, Ло Жуй-цин, Си Чжун-сюнь; Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Ли Сыгуан, Бурхан, Кан Шэн, Па-бала Чжолэ-намджи; БНХАУ-ын Батлан Хамгаалах Улсын Хорооны орлогч дарга Сюй Сян-цянь, Е Цзянь-ин, Чжан Чжи-чжун, Фу Цзо-и, Ардын Дээд Шүүхийн дарга Се Цзюе-цзай, Ардын Дээд Проку-рорын газрын ерөнхий прокурор Чжан Дин-чэн, засгийн газрын байгууллага, ардчилсан намууд, ардын байгууллагын удирдах ажилтан нар байв. Тяньаньмынь талбай даяар парад эхлэх команд цууриатаж, Хятадын ард түмний хувьсгалт ололтыг хамгаалагчид нэгэн жигд яралзтал алхсаар талбайд орж ирэв. Тэдний дотор ерөнхий штабын академи, агаарын цэргийн хүчний академи, тэнгисийн цэргийн академи болон Хятадын ардын чөлөөлөх армийн бусад академийн сонсогчид цэргийн сургуулийн сурагчид явж байв. Парадад оролцогчдын дотор бас агуу их аялалд урьд оролцож явсан хүмүүс байна. Урьд жирийн цэрэг байсан эдгээр хүмүүс хурандаа, генерал болжээ. Явган цэрэг, их буучид, тэнгисчид болон бусад төрлийн цэргийн ангиуд батальон батальоноор ёслолын жагсаалаар явж өнгөрөв. Тэдний хойноос моторчилсон явган цэргийн ангиуд авто машинаар явж өнгөрлөө. Дараа нь нисэх десантын анги, их буучид индрийн өмнүүр гарлаа. Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоцууд агаарт гарч ирэв. Тэдний хойноос бөмбөгдөгч, сөнөөгч, дайрагч нисэх онгоцны эскадрилиуд гарч ирлээ. Газраар хүнд танк, өөрөө явагч их буу нижигнэн өнгөрсөөр байв. БНХАУ-ын 10 жилийн ойд зориулсан цэргийн парад дуусав. Энх тайван цагийн бүтээн байгуулах хөдөлмөр эрхэлж байгаа энх тайванд дуртай Хятадын ард түмэн социалист ололтоо цээжээрээ хамгаалан босоход бэлэн байгааг энэ парад харууллаа. Цэргийн парадын дараагаар Бээжин хотын хөдөлмөрчдийн өргөн жагсаал эхлэв. Уг жагсаалын түрүүнд 15 мянган тугчдын цуваа явна. Тяньаньмынь талбай улаан тугаар бүрхэгдлээ. Тугчид бас нөхөр Мао Цзэ-дунгийн товойлгосон том хөрөг, социализмын байгуулалтад Хятадын ард түмний ялалтыг зохион байгуулагч, зоригжуулаг Хятадын Коммунист Намыг ерөөсөн уриа барьж явав. Мөн тэдний барьж яваа үзэмжит сайхан үзүүлэлтүүд нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын хөгжилтдөө тус орсон ард түмэн мэдэгдэхүйц амжилт олсныг харуулжээ. Үнэн сонин. 1959.10.03. Бямба. №233 (7367) 2-р нүүрт. Манай нам төлөөлөгчид Бээжингийн сонгодог жүжиг үзлээ


712 БЭЭЖИН. (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч) 10 дугаар сарын 2. Ю.Цэдэнбал тэргүүтэй манай нам, засгийн төлөөлөгчид ах дүү социалист орнуудын нам засгийн төлөөлөгчид ажилчны ба коммунист намын төлөөлөгчдийн хамт Хуай Жен Тан гэдэг ордонд «Му гүй ин цэргийн командыг хүлээн авч байна» гэдэг Сүн улсын үеийн тухай, сонгодог жүжгийг үзлээ. Энэ жүжгийг үзэхэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Линь Бо-цюй нарын зэрэг БНХАУ-ын нам засгийн удирдах нөхөд байлцав. Энэ сонгодог жүжигт хятадын алдарт жүжигчин Мы Лан-фан голлон тоглов. Жүжиг төгсөхөд социалист орнуудын нам засгийн төлөөлөгчид, ах дүү ажилчны ба коммунист намын төлөөлөгчид тай-зан дээр гарч жүжигчидтэй уулзан цэцгийн баглаа барьж талархлаа илэрхийлэв. Үнэн сонин. 1959.10.03. Бямба. №233 (7367) 1-р нүүрт. БНМАУ-ын нам засгийн төлөөдөгчид Бээжингээс эх орондоо буцахаар мордов БЭЭЖИН, 10 дугаар сарын 5. Хятадын Коммунист Намын дарга Мао Цзэ-дун, БНХАУын дарга Лю Шао-ди, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Чжу Дэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай нарын урилгаар БНХАУ-ыг байгуулсны 10 жилийн ойн баяр ёслолд оролцсон Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид дагалдах хүмүүсийн хамт өнөөдөр, Бээжин хотоос эх орондоо буцахаар тусгай онгоцоор мордов. Монголын төлөөлөгчдийг Хятадын Коммунист Намын орлогч дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Линь Бо-цюй, Чень И, Ли Сянь-нянь, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч ги« шүүн Улаанхүү, БНХАУ-ын сайд нар, ардчилсан намууд, олон ний-тийн байгууллагын хариуцлагатай ажилтан, ардын чөлөөлөх армийн генералууд үдэж гаргав. Мөн БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Шарав, Элчин сайдын Яамны гишүүд тус улсаас Бээжинд суралцаж байгаа оюутнууд төлөөлөгч-дийг үдэж гаргав. Мөн Хятад Ард Улсад суугаа гадаадын элчин төлөөлөгчид байл-цав, Төлөөлөгчдийг үдэж гаргахад хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, цэргийн хүндэт харуул жаг-сав. Пионерууд Монголын нам, засгийн төлөөлөгчдөд амьд цэцгийн баглаа барив. БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийн суусан нисэх онгоц умар зүг чиглэн одов. Үнэн сонин. 1959.10.03. Бямба. №233 (7367) 1-р нүүрт. ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ДАРГА НӨХӨР МАО ЦЗЭ-ДУН, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА НӨХӨР ЛЮ ШАО-ЦИ,


713 БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЧЖУ ДЭ, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД НӨХӨР ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ НАР ТАНАА Манай найрамдалт агуу их айл хөрш Хятад Ард Улсын үзэсгэлэнт сайхан нутгийн хилийг даван өнгөрөх энэ үед та бүхэнд манай төлөөлөгчдийг халуун дотноор зочлон хүлээж авсан явдалд чин зүрхнээ-сээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Бидний оролцсон Хятад Ард Улсын алдарт арван жилийн ойн баяр ёслол нь ах дүү хятадын ард түмний байлдан олсон амжилт ялалт, өөрийн оронд социализмыг бүрэн төгс байгуулахын төлөө түүний гаргаж байгаа эрч далайц, эрэлхэг зориг, бат нягтралыг гэрчилсэн мартагдашгүй гүн сайхан сэтгэгдлийг бидэнд үлдээв. Хятадын ард түмэнд хамгийн сайн сайхныг ерөөе! Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид: Цэдэнбал Лхамсүрэн Банзар Цог Нисэх онгоцноос. 1959 оны 10 дугаар сарын 5. Үнэн сонин. 1959.10.03. Бямба. №233 (7367) 2-р нүүрт. БНМАУ-ЫН НАМ ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЭЖИНГЭЭС ЭХ ОРОНДОО БУЦАХААР МОРДОВ Хятадын Коммунист Намын дарга Мао Цзэ-дун, БНХАУ-ын дарга Лю Шао-ци, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Чжу Дэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай нарын урилгаар БНХАУ-ыг байгуулсны 10 жилийн ойн баяр ёслолд оролцсон Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид дагалдах хүмүүсийн хамт өнөөдөр Бээжин хотоос эх орондоо буцахаар тусгай онгоцоор мордов. Монголын төлөөлөгчдийг Хятадын Коммунист Намын орлогч дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Линь Бо-цюй, Чень И, Ли Сянь-нянь, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн Улаанхүү, БНХАУын сайд нар, ардчилсан намууд, олон нийтийн байгууллагын хариуцлагатай ажилтан, ардын чөлөөлөх армийн генералууд үдэж гаргав. Мөн БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав, Элчин сайдын Яамны гишүүд, тус улсаас Бээжинд суралцаж байгаа оюутнууд төлөөлөгчдийг үдэж гаргав.


714 Мөн Хятад Ард Улсад суугаа гадаадын элчин төлөөлөгчид байлцав. Төлөөлөгчдийг үдэж гаргахад хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, цэргийн хүндэт харуул жагсав. Пионерууд Монголын нам, засгийн төлөөлөгчид амьд цэцгийн баглаа барив. БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийн суусан нисэх онгоц умар зүг чиглэн одов. БЭЭЖИН, аравдугаар сарын 5 Үнэн сонин. 1959.10.06. Мягмар. №235 (7369) 1-р нүүрт. ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ДАРГА НӨХӨР МАО ЦЗЭ-ДУН, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА НӨХӨР ЛЮ ШАО-ЦИ, БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЧЖУ ДЭ, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД НӨХӨР ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ НАР ТАНАА Манай найрамдалт агуу их айл хөрш Хятад Ард Улсын үзэсгэлэнт сайхан нутгийн хилийг даван өнгөрөх энэ үед та бүхэнд манай төлөөлөгчдийг халуун дотноор зочлон хүлээж авсан явдалд чин зүрхнээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Бидний оролцсон Хятад Ард Улсын алдарт арван жилийн ойн баяр ёслол нь ах дүү Хятадын ард түмний байлдан олсон амжилт ялалт, өөрийн оронд социализмыг бүрэн төгс байгуулахын төлөө түүний гаргаж байгаа эрч далайц, эрэлхэг зориг, бат нягтралыг гэрчилсэн мартагдашгүй гүн сайхан сэтгэгдлийг бидэнд үлдээв. Хятадын ард түмэнд хамгийн сайн сайхныг ерөөе! Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид: Цэдэнбал Лхамсүрэн Банзар Цог 1959 оны аравдугаар сарын 5 Үнэн сонин. 1959.10.06. Мягмар. №235 (7369) 1-р нүүрт. БНМАУ-ЫН НАМ ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АНД НӨХДИЙНХӨӨ ДУНД ЛЮЙ-ДА ХОТ, аравдугаар сарын 3. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид өнөөдөр Бээжин хотоос гарч үдийн үед Люй-да хотод тусгай онгоцоор хүрэлцэн ирэв. Монголын төлөөлөгчдийг дагалдаж Бээжин хотоос гарсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чжан Су болон Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар хамт ирлээ.


715 Монголын төлөөлөгчдийг Люй-да хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Го Шу-шэнь, хотын намын хорооны нарийн бичгийн дарга, ардын хорооны дарга Ху Мин, Люй-да хотын ардын чөлөөлөх армийн ангийн комиссар дэслэгч генерал Дү Дэ нарын зэрэг нам, улс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид халуун дотно угтав. Люй-да хот бол Зүүн хойт Хятадын дэвсгэр болох Гуандуны хойг дээр орших далайн том хөлөг онгоц зогсох хөлддөггүй боомт бөгөөд аж үйлдвэр, соёлын нэг том төв хот юм. Монголын төлөөлөгчид үдээс хойш Дальний хотоос 45 километр зайтай орших Люишунь (Порт Артур) орохоор суудлын машинаар гарав. Порт Артурт хүрэлцэн ирэхэд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн цэргийн флотын базын комиссар дэд адмирал Пэн Минь манай төлөөлөгчдийг угтан авлаа. Усан цэргийн хүндэт харуул жагсаж, харуулын дарга БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргад рапорт өгөв. Төлөөлөгчид эхлээд эсмин онгоцон дээр гарав. “Номхон зэргээц” гэсэн команд сонсдож, усан цэргүүд тус тусын хөлөг онгоцон дээр шугаман жагсаалаар жагсаж төлөөлөгчдийг хүндэтгэв. Харийн түрэмгийлэгчид, дотоодын харгисууд Гоминданы урвагч нартай олон жилийн турш эрэлхэг баатар тэмцэж, ард түмэндээ зол жаргал олгосон яруу алдарт Хятадын Ардын Армийн дайчид Монголын төлөөлөгчидтэй ах дүүгийн ёсоор дотно сайхан уулзаж байлаа. 100 гаруй метр урт тэр онгоцны дотор төлөөлөгчдийг орж үзэхийг урьж уул хөлөг онгоцны дотоод байдал, зэвсэг техникийн хүч чадлыг тайлбарлан танилцуулав. Бас усан доогуур явах шумбагч онгоцонд орж, түүний өрөө тасалгаагаар дамжин уул онгоцны ажиллагаатай тодорхой танилцлаа. Дараа нь эсмин онгоцны улаан буланд орж тэнгисийн цэрэг, дарга нартай нөхөр Цэдэнбал ярилцав. Манай тэнгисийн флотын базтай танилцсан тухай сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү гэж тэд нөхөр Цэдэнбалд хүсэв. “Хятадын их ард түмэн Коммунист Нам, нөхөр Мао Цзэ-дунгийн удирдлагын дор өөрийн баатарлаг Ардын чөлөөлөх армийг байгуулсан юм. Усан цэргийн энэ баз бол БНХАУ-ын өсч байгаа их хүч чадлын гэрч юм. Ард түмнийхээ эрх чөлөө, тайван хөдөлмөр ба энх тайвныг хамгаалах их үйлсдээ цаашид сайхан амжилт олохыг та бүхэнд ерөөе” гэж бичлээ. Нөхөр Цэдэнбал Монголын ард түмний амьдралыг үзүүлсэн альбомыг усан цэргийн базад бэлэг болгож, дэд адмирал Пэн Миньд гардуулж өгөв. Онгоцон дотроос төлөөлөгчдийг гарч ирэхэд хөлөг онгоцны тавцангаас оройг хүртэл усан цэргүүд шатлан жагсаж, алга ташиж, баяр баясгалантай угтав. Усан цэргийн өмнөөс Монголын зочдод баяр хүргэж дэд адмирал Пэн Минь микрофоноор үг хэлэв. Дараа нь Цэдэнбал баяр хүргэж үгийнхээ эхэнд хүндэт нөхөр адмирал аа! Хүндэт нөхөд офицер байлдагч нар аа! Юуны өмнө Монголын нам засгийн төлөөлөгчид биднийг халуунаар хүлээж авч байгаа явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэв. Нөхөр Цэдэнбал хэлэхдээ Хятадын чөлөөлөх арми бол өөртөө хуурай зам, агаарын болон тэнгисийн хийгээд их буу зэрэг олон төрлийн хүчтэй анги салбартай болжээ. Хятадын хувьсгал ялахад гарамгай их гавьяа байгуулсан Хятадын Ардын Чөлөөлөх Арми бол өнөөдөр бүр ч ялагдашгүй хүчин болж хувирсан байна. Энэ арми өөрийнхөө ард түмний


716 энх тайван хөдөлмөрийг хамгаалаад зогсохгүй, Ази тив болон даян дэлхийн энх тайвныг хамгаалах түшиг болсон байна. Танай базыг үзэж явахад бидэнд маш их сайхан сэтгэгдэл төрж байна. Энэ баз бол өдрөөс өдөрт өсөн хөгжиж, улам лут чийрэг болж байгаа Ардын чөлөөлөх армийн зэвсэгт хүчний нэг чухал хэсэг нь юм байна. Өөрсдийн байлдааны болоод улс төрийн бэлтгэлээ цаашид улам сайжруулж ард түмнийхээ эрх чөлөө, зол жаргал, тусгаар тогтнол, энх тайван аж амьдралыг сахин хамгаалах сайхан үйлсдээ их амжилт олохыг хүсэж ерөөе гээд Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдлыг ерөөсөн дурсгалын улаан туг та бүхэнд бэлэглэе гэж хэлэв. Цуглаан төгсмөгц тэнгисийн флотын нөхөдтэй цуг тэдний хүсэн ёсоор манай төлөөлөгчид зургаа авахуулав. Монголын төлөөлөгчид тэдэнтэй салахын ёс хийж 1904 оны Орос-Японы дайны тулалдаан болсон түүхт газрыг үзэхээр явлаа. 55 жилийн өмнө ширүүн тулаан болж байсан тэр тэнгисийн эрэг дээр арван жилийн дотор хүчжин батажсан их Хятад Ард Улсын ялагдашгүй хүчит яруу алдарт усан цэргийн эрэлхэг дайчид эх орныхоо халдашгүй дархан хил хязгаар, ард түмнийхээ энх хөдөлмөр, бүх социалист ертөнцийн хил хязгаарыг итгэл төгөлдөр сахин манаж, сонор соргог зогсож байна. Тэндээс эргэж Дальний хотын хөлөг онгоцны үйлдвэр дээр ирлээ. Хуучин хөлөг онгоцонд засвар хийдэг байсан тэр үйлдвэрийг өргөтгөж одоо хөлөг онгоц үйлдвэрлэх болсон байна. Тус үйлдвэр түүхэндээ анх удаа хийж байгаа 13 мянган тоннын даацтай асар том хөлөг онгоцыг манай төлөөлөгчид үзэж танилцлаа. Энэ өдрийн орой Люй-да хотын коммунист намын хороо, хотын ардын хороо Цэдэнбал тэргүүтэй манай нам, засгийн төлөөлөгчдөд зориулж дайллага хийв. Тэр дайллага жинхэнэ ах дүүс нөхдийн найртай элэгсэг сэтгэлээр дүүрэн өнгөрөв. Дараа нь төлөөлөгчдөд “Эрдэнэт лянх цэцэг” гэдэг уран сайхны кино үзүүлэв. Аравдугаар сарын 4. Энэ өдөр өглөө эрт эхэлж манай төлөөлөгчид Дальний хотын байдалтай үргэжлэн танилцав. Дальний хотын тэнгисийн боомтын захиргааны найман давхар байшингийн орой дээр гарч төлөөлөгчид хотын байдлыг харлаа. Төлөөлөгчид тэндээс хөлөг онгоц ирж зогсох усан замын буудал дээр очив. Дараа нь Люй-да хотод байгуулсан “Алдарт арван жил” гэсэн Хятад Ард Улсын хөгжилтийг үзүүлсэн 14 танхим бүхий том үзэсгэлэн үзэв. Тэр үзэсгэлэнд Хятадын ард түмний баатар тэмцлийг үзүүлснээс гадна тус муж хотод үйлдэрлэсэн машин техник, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хүнсний зүйл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэж үзүүлсэн байв. Үзвэрийн зүйлийн дотор 650 кг хүртэл таргалуулсан гахай, ганцаараа 99 жин хүнд бүхий хий гуа тавьсан байв. Үзэсгэлэнгийн сэтгэгдлээ бичих тэмдэглэлийн дэвтэрт манай төлөөлөгчид уул үзэсгэлэнг ихэд сонирхсоноо тэмдэглэж Хятадын ард түмэнд их амжилт олохыг ерөөе гэж бичив. Өглөөний есөн цагт Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид Люй-да хотоос гарч нисэх онгоцоор Тянь-цзинь хотод ирэв. Онгоцны буудлыг ах дүү 12 орны төрийн далбаагаар чимсэн байв. Монголын зочдыг Хэбей мужийн коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Линь Тэ, мөн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга бөгөөд мужийн ардын хорооны дарга Лю Цзихоу нарын зэрэг тус муж болон хотын нам, захиргаа, олон нийтийн байгууллагын хариуцлагатан нар угтав.


717 Манай төлөөлөгчид нисэх онгоцны буудлаас Хэбей мужийн Синь-ли-цунь гэдэг ардын коммуныг үзэхээр ирлээ. Манай төлөөлөгчид тус коммуны тариалангийн талбайгаар явж цагаан будааны тариаланг үзлээ. Будаагаа ид хурааж байв. Талбай дээрээ ажиллаж байсан тариачид алга ташиж баяртай угтав. Төлөөлөгчид будаа хураалтыг сонирхохын зэрэгцээгээр нөхөр Цэдэнбал болон төлөөлөгчдийн бусад гишүүд гар хадуур барьж цагаан будаа хадаж үзэхэд коммуны тариачид талархлаа илэрхийлэв. Дараа нь коммуны гишүүдийн гуанз, хүүхдийн цэцэрлэг, өндөр настны тэтгэврийн газраар орж үзлээ. Тус коммуны ажил байдалтай нь танилцсаны дараа “Монгол, Хятадын ард түмний найрамдал мандтугай! БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид” гэсэн үсэг бүхий улаан туг, Сүхбаатарын хөргийг тус коммунд дурсгал болгож Цэдэнбал гардуулж өгөв. Манай төлөөлөгчид тэндээс явж Тянь-цзинь хотын байдалтай танилцав. Манай төлөөлөгчдийн явсан газар бүхэнд Хятадын хөдөлмөрч ард түмэн халуун дотно угтаж баяр талархал хүргэж байв. Тус хотын намын хороо, ардын хорооноос монголын төлөөлөгчдийг хүндэтгэн дайлав. Тус дайллага дээр Хэбей мужийн болон Тянь-цзинь хотын намын захиргаа, олон нийтийн байгууллагын хариуцлагтан нар орон нутгаар явахад манай төлөөлөгчдийг дагалдаж яваа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чжан Су болон Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Дайллага маш элэгсэг дотно болж өнгөрөв. Манай төлөөлөгчид, Тянь-цзинь хотоос мөн өдрийн орой суудлын машинаар гарч үдэш Бээжин хотод хүрэлцэн ирэв. Үнэн сонин. 1959.10.06. Мягмар. №235 (7369) 1-р нүүрт. Бээжин Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн дарга нөхөр Чжан Чжи-сянь-д БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Танд ба Танаар дамжуулан их хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. Өнгөрсөн 10 жилийн дотор манай ард түмнүүдийн ах дүүгийн зол жаргалтай найрсаг харилцаа бүх талаар улам бэхжсэн явдалд бид хязгааргүй баяртай байдаг билээ. Манай хоёр ард түмний ах дүүгийн найрамдал уам бэхжин хөгжих болтугай! Монгол-Хятадын Найрамдлийн Нийгэмлэгийн дарга С.Лувсан Улаанбаатар, 1959 оны 10 дугаар сарын 6. Үнэн сонин. 1959.10.06. Мягмар. №235 (7369) 1-р нүүрт. БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ой БНМАУ, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 6-нд дипломат харилцаа тогтоож, дипломат төлөөлөгчдөө харилцан солилцсоноос хойш бүтэн 10 жил боллоо. Энэ


718 завсар манай хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал шинэ хэлбэр маягаар өсөн хөгжиж ирэв. Энэ харилцаа нь их бага үндэстнүүдийн жинхэнэ тэгш эрхт харилцаа юм. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1952 онд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан юм. Энэ түүхт хэлэлцээрийн үндсэн дээр тус хоёр орны хооронд харилцан бараа солилцох, техник санхүүгийн тусламж үзүүлэх, ажилчдын хүчээр туслах, төмөр зам, шуудан харилцаа, иргэний агаарын харилцаа, радио нэвтрүүлэг, соёл урлаг зэрэг эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай байгуулсан хэлэлцээрүүд амьдрал дээр хэрэгжин биелж байна. БНХАУ-аас манай улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд зориулан олгосон 160 сая рублийн буцалтгүй тусламж, мөн 100 сая рублийн удаан хугацааны зээллэгээр үзүүлж байгаа тусламж нь манай орны социализмын бүтээн байгуулалтыг улам хурдатгаж, манай ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэхэд их хувь нэмэр болж байна. Эдгээр тусламжаар олон үйлдвэр, аж ахуйн газар соёл ахуйн барилга болон зам гүүр талбай зэргийг манай хятад нөхөд өөрийн хүч хөрөнгөөр барьж олонхий нь ашиглалтад оруулж байна. Хятадын ард түмнээс манайд үзүүлж байгаа тусламжийн нэг хэлбэр бол ажиллах хүчнээр туслаж байгаа явдал мөн юм. Эдгээр мэргэжилтэй ажилчид нь манай үйлдвэр, аж ахуйн газруудад маш идэвхтэй ажиллаж үйлдвэрийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө ямагт давуулан биелүүлж, өөрийн баатарлаг хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан үйлдвэрлэлд шинийг санаачилж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байна. Мөн монгол ажилчид БНХАУ-ын үйлдвэр аж ахуйн газруудад очиж туршлага судлах, дадлага хийж байна. Манай хоёр орны хооронд хийж байгаа худалдаа энэ онд 1952 оныхоос 30 гаруй хувиар өсөж, БНХАУ-аас манай улс ардын аж ахуйд хэрэгцээтэй үйлдвэрийн хэрэглэл, тэрчлэн өргөн хэрэгцээний бараа нийлүүлж байна. Манай хоёр орон сүүлийн хэдэн жилд соёл урлагийн талаар харилцан туршлага солилцох ажлаа улам өргөжүүлж ирлээ. Энэ завсар БНМАУ-д БНХАУ-ын урлагийн бригад дуу бүжгийн ансамбль хүүхэлдэйн театр, циркийн жүжигчид удаа дараа ирж тоглож үзэгч олны хайр талархлыг татаж байснаас гадна биеийн тамирийн олон уулзалт харилцан бие биедээ явагдаж байна. Манай хоёр орны утга зохиол, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтэн хэдэн зуун хүмүүс сүүлийн жилүүдэд харилцан айлчилсны дотор нэрт эрдэмтэн, зохиолч, инженер, эмч, багш зэрэг соёлын олонхи салбарын зүтгэлтэн оролцож байжээ. Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдлын бэлэг тэмдэг болсон найрамдлын нийгэмлэг хоёр талдаа байгуулан, социализмын бүтээн байгуулалтын ололт амжилтыг бие биедээ гүнзгий танилцуулах зорилгоор төрөл бүрийн үзэсгэлэнг харилцан байгуулж ирсний дээр Монгол-Хятадын найрамдлын 10-15 хоногийн ажил манай оронд хэдэн удаа зохиогдлоо. Үүнээс гадна манай хоёр орны нам засгийн удирдагчид бие биедээ найрсгаар харилцан зочилсон явдал бол Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдлыг бататган бэхжүүлэхэд их хувь нэмэр болсон юм. Манай аугаа их хөрш Хятад оронд ардын хувьсгал ялж БНХАУ байгуулагдсан явдал бол манай улсын гадаад байдлыг улам бэхжүүлж өгсөн юм. БНХАУ-ыг байгуулагдахаас


719 өмнө манай нутгийн хилийн шугамын бараг 3-ны хоёр хувь нь монголын ард түмний заналт дайсан японы ба Чан Кай шийн зщийн хятадтай хил залгаж байсан учир манай орны тусгаар тогтнолд аюул занал учруулж үргэлж хил хязгаарын будлиан үүсгэж манай гадаад байдлыг маш хүнд байдалтай болгож байв. БНХАУ байгуулагдсан цагаас хойш манай орон газар зүйн капиталист шууд хүрээллээс үүрд гарч бас манай хоёр улсын харилцаанд шинэ үе нээгдсэн юм. Хятадын ард түмний энэ их ялалтыг мэт бахархан баярлаж байдаг учир БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг дэлхийн шударга хүн төрөлхтний хамтаар баяр баясгалантай тэмдэглэн өнгөрүүлэв. БНХАУ байгуулагдсанаас хойш манай хоёр улс найрамдалт харилцаагаа улам бэхжүүлэхийн зэрэгцээгээр Ази ба даян дэлхийд энх тайван байдлыг сахин хамгаалах, олон улсын хүнд байдлыг сулруулах талаар Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуусан социалист лагерийн ард түмний хамт үргэлж хамтран ажиллаж байгаа нь монгол хятадын ард түмний зориг хүслийг илэрхийлснээр барахгүй, Ази ба даян дэлхийд энх тайван байдлыг сахин хамгаалахад асар их хувь нэмэр болж байна. БНМАУ, Хятадын нутгийн салшгүй хэсэг Тайванийг чөлөөлөх асуудал ба улс орноо тохинуулах талаар БНХАУ-ын засгийн газраас явуулж байгаа бодлогыг тууштай дэмжиж байна. Олон зуун жилээр хоцрогдсон монгол орныг тэргүүний хөгжилтэй ах дүү социалист орнуудтай жинхэнэ интернационализмын үзэл санаан дээр ингэж холбож, найрсаг харилцаатай болгосон явдал бол манай төрөлхийн хайрт МАХН-ын мэргэн удирдлагын ач гавьяа мөн юм. Энэ нь хайрт эх орондоо социализм байгуулж байгаа Монголын ард түмнийг улам зоригжуулж коммунизмын гэрэлт ирээдүй өөд анд нөхдийнхөө хамт итгэл төгөлдөр давшиж явах сайхан боломж нээж өглөө. Монгол-Хятадын ард түмний хооронд тогтсон бат зузаан найрамдалт харилцаа цаашид улам цэцэглэн дэлгэрэх нь дамжиггүй. Н.Найданжав Үнэн сонин. 1959.10.08. Пүрэв. №235 (7371) 4-р нүүрт. БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ УРЛАГИЙНХАН АХ ДҮҮ ОРНЫ ЦЭЦЭГЛЭЖ БАЙГАА УРЛАГ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах оронд социализмын үсрэнгүй дэвшилтийн үрээр ард түмний оюун билгийн их сан булаг мэт оргилж, соёл урлаг нь ард олны амин чухал зүйлс, нам, ард түмний найдвар ихтэй холбоо болжээ. Бид түүнийг хэвлэлийн хуудас, театр, клубийн тайзнаас олонт харж, элэн нэгтэй нөхдийнхөө амжилт ололтод бахархан баярласаар өнөөдөр хүрч ирлээ. Өвөр Монголын өөртөө засах орны дуу бүжгийн бүлгэмийнхний тоглолт, бидний сэтгэлийг татлаа. Тэр бүлгэмийн эрэгтэй, эмэгтэй олон жүжигчний нэр манай үзэгчдийн сэтгэлд хоногшиж, чадварлаг сайхан тоглолт нь мартагдашгүй үлдлээ. Дуучин Одонгуа, Лхажав, бүжигчин Сэцэнтархи, ерөөлч Муу-Охин зэрэг урлагийн авьяастнаар тус бүлгэмийн бүрэлдэхүүнийг тоймлон хэлж болно. Энэ бүлгэмийнхний


720 концерт Монгол, Хятад ардын дуу, хөгжим, бүжгээр бүрдэл болсон чанар, чадал төгс байгааг юуны өмнө тэмдэглэвэл зохино. “Цэнхэр утаа татуулаад Гүйлгэж явдаг төмөр бух. Шилийн голын нутаг дээгүүр Шилбэлзэж явдаг төмөр бух. Ардын нийслэл Бээжингээс Тоглоод гардаг төмөр бух. Улаанбаатар, Москва хүртэл Уянгалаад явдаг төмөр бух” гэж Москва, Улаанбаатар, Бээжингийн хооронд ядаг гэлт тэргийг ерөөлч Муу-Охин хуучрын эгшгэнд шүлэглэж байна. “Малаа маллахаар яв! Гэвэл Манайхан өвдөөд, хүнгүй гэнэ. Махыг нь идээд, сүүг нь уухаар Малгайгаа тавьчхаад, салдаггүй гэнэ” гэж дуучин Лхажав шоглон дуулж байна. Энэ дуунд гарч байгаа шиг залхуу хойрго хүнийг Монголчууд хэзээнээс нааш зэвүүцэн “Мал гэхээр манас, мах гэхээр ухас” гэж аман яриандаа хүртэл шоглон үлдээсэн билээ. Өвөр Монгол нөхөд, үүнийг “Нэг хүн” гэдэг дуундаа их урнаар ашиглажээ. Энэ дууны нэр нь хүртэл “Нэг хүн” гэсэн нь их учиртай бололтой. Юуны өмнө иймэрхүү хүн, нэг хоёрын зэрэг байдгаас биш, нийтэд ховор гэсэн санаа бол уу. Цагаанчулуу, Чинбат, Өлзий зэрэг нөхдийн хийсэн “Малчин” бүжигт Монгол ардын өвөрмөц сайхан амьдрал тод тусгагдаж байна. Ялангуяа бүжигчин Цагаанчулуу, жороо морины явдлыг, эмээлт морио сайн мэддэг эзний ёсоор үнэхээр намбатай гаргаж байгаа нь жолоо цулбуур санагдуулж, “Жонон хар”-ын ая бодогдууллаа. Өвөр Монгол нөхөд дуу, хөгжим, бүжигтээ ардын нэгдлийн тухай сэдвийг их голлосон нь орчин үеийн сүр баатарлаг амьдрал, хамтын их хүчний давуу нь манай хань нөхдийг дүрслэн үзүүлэх гол сэдэв болсны гэрч ажээ. “Сүүн өргөө”, “Андай”, “Саальчин”, “Савхт бүжиг” зэрэг нь энэ сэдвээр дэглэгджээ. Өвөр Монголын жүжигчдийн тоглолт ардын урлагийн уламжлалт зүйл гол суурь эзэлж байна. Одонгуагийн дуулдаг “Жанярмаа”, Лхамжавын дуулдаг “Донгой хүүхэн”, Сандүүрэнгийн хөгжимдсөн “Бөмбөгөн цагаан монгол гэр”, хэсэг жүжигчдийн бүжиглэсэн “Хундган бүжиг” зэргээс энэ бүхнийг үзэж болно. Эд, ардынхаа урлагийг хэт гангачлан гоёхгүй, түүний өвөрмөц уламжлалыг нь эрхэмлэн хайрладаг нь илт байна. Манай нөхдийн хөгжмийн аялгуу сэтгэлд бас таалалтай санагдлаа. Өргөн уужим тал нутаг шигээ хөгжмийн аялгуу нь хүртэл тэнүүн чөлөөтэй энэ орны дуу хоолой манай нөхдийн хөгжимдсөн хөг аялгуунд үнэхээр яруу бууж байна. Хөгжимчдөөс Чулуу, Чингэлт, Сандүүрэн нарын тоглолтыг онцлон дурдвал зохилтой. Хань нөхөд маань БНМАУ-ын урлагийг их хүндэтгэж, түүнээс их зүйл сурч байгаагаа тоглолтдоо мөн тусгажээ. БНМАУ-ын гавьяат жүжигчин Лувсаншаравын хөгжим “Би чамд хайртай” гэдэг дууг дуучин Одонгуа дуулж, Сэвжидийн дэглэсэн “Малчин” бүжгийг


721 бүжигчид бүжиглэж байгаа нь тун сонин санагдлаа. Тэд, БНМАУ-д ирээд байгаа богино хугацаандаа ч манайхаас сурч, бас манайханд их юм сургаж байна. Ганцхан жишээ болгож, дуучин Лхамжавын ярианаас иш татвал : -Би, энд ирээд танай гавьяат жүжигчин Долгоржаваас “Гунан хар”, “Хүрэн толгойн сүүдэр”, дуучин Нямлхагваас “Шалзат багахан шарга” гэдэг дуу сурч, Долгоржавт “Донгой хүүхэн”, Нямлхагвад “Гишгэгдэл сайт” гэдэг дуу зааж сургалаа гэв. Өвөр Монгол найз нарын тоглолт бүхэн манай үзэгчдийн сэтгэлийг урлагийн халуун илчээр дулаалцууллаа. “Тус бүлгэмийнхний хүн бүрийн үзүүлж байгаа зүйл их чадмаг юм. Энэ нөхөд, жүжигчин хүний үнэн сэтгэлээсээ итгэгдэхээр тоглодог чадлыг сайхан харууллаа. Үүгээрээ тэд, урлагийг амьдралтай бат холбохын жишээ харуулж, бидэнд ч их зүйл сургалаа” гэж БНМАУ-ын гавьяат жүжигчин Осор ярилаа. Дуучид нь дууг сонгон олж, түүний утгыг ойлгон авч, тайзан дээр үйлчлэхдээ ч, бүжигчид нь бүжгийн утга санааг биеийн хөдөлгөөнөөрөө “ярьж” ойлгуулахдаа ч, хөгжимчид нь хөгжмийнхөө “хэлээр” уянгалан “ярихдаа” ч цэцэглэн хөгжиж байгаа орныхоо соёлын сайхан дэлбээг дэлгэн харуулж байна. Ойрын өдрүүдэд манай театрын тайз дорно зүгийн өвөрмөц урлагийн дээжээр ийнхүү чимэгдлээ. Бид тэнд, өмссөн хувцас, зүс царай, хэл яриа нэгтэй нөхдийг харж, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, түүний гэгээн тунгалаг наран дор цэцэглэн дэгжиж байгаа шинэ амьдралын гэрлийг харлаа. Ц.Гайтав Үнэн сонин. 1959.10.07. Лхагва. №236 (7370) 4-р нүүрт. Нөхөр Ю.Цэдэнбал, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МАХН-ын Тав Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Хятад-Монголын Найрамдлын нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Мао Ци-хуа тэргүүтэй Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг энэ 10 дугаар сарын 9-нд хүлээн авч уулзав. Уулзалтад монголын талаас, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, МонголХятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны дарга С.Лувсан, Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Энх тайван найрамдлын байгууллагуудын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Далхжав, мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен нар байлцав. Уулзалт элэгсэг дотно боллоо. Үнэн сонин. 1959.10.10. №239 (7373) Бямба. 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын Яаманд кино үзүүлэв Бүгд Найрамдах Хятад ард улсаас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фушен БНХАУ-ын 10 жилийн ойн баярыг тохиолдуулан БНХАУ-д ирсэн нөхөр Мао Ци-хуа


722 тэргүүтэй Хятад Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид, мөн Го Мин- чию тэргүүтэй бүх хятад эмэгтэйчүүдийн төлөөлөгчид, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны уран сайхны бүлгэмийн Ван Үй тэргүүтэй дуу бүжгийн бригадынхныг өчигдөр тус элчин сайдын яаманд хүлээн авч кино үзүүлэв. Энэ киног БНХАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Лувсан мөн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНХАУ-ын гадаад явдлын яамны орлогч сайд Ж.Банзар болон соёлын зүтгэлтэн нар үзэв. Үнэн сонин. 1959.10.10. №239 (7373) Бямба. 2-р нүүрт. Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид эх орондоо буцав Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн урилгаар Монгол-Хятад найрамдлын 15 хоногийн ажилд оролцохоор ирсэн БНХАУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч дарга Мао-Ци хуа тэргүүтэй Хятад- Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид манай оронд найрсгаар зочилж байгаад энэ 10 дугаар сарын 10-нд эх орондоо буцав төлөөлөгчдийг Улаанбаатарын галт тэрэгний буудлаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны дарга С.Лувсан, мөн нийгэмлэгийн орлогч дарга Ш.Нацагдорж, Гадаад явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Т.Далхжав нарын зэрэг хүмүүс үдэв. Бас БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, мөн элчин сайдын яамны зөвлөх Мин Ин, Си Пин нар болон элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан, гишүүд үдэж мордуулав. Үнэн сонин. 1959.10.11. №240 (7374) Ням. 1-р нүүрт. Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгт дайллага болов Монгол-Хятадын нийгэмлэгийн ажилд оролцоод 15 хоногийн ажилд оролцоод эх орондоо буцах гэж байгаа Мао Ци хуа тэргүүтэй хятад-монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчдийг Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг 10 дугаар сарын 9- нд дайлав. Дайллагад Монгол –Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүлэгчид энх тайван, найрамдлын байгууллагуудын гүйцэтгэгч хорооны хариуцлагатай ажилтнууд оролцлоо. Мөн дайллага дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен байв. Элэгсэг дотно болсон дайллага дээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Монгол Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны дарга С.Лувсан, БНХАУ-ын Хөдөлмөрийн Яамны орлогч сайд, Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн орлогч дарга Мао Ци-хуа нар харилцан үг хэллээ. Үнэн сонин. 1959.10.11. №240 (7374) Ням. 1-р нүүрт.


723 Өвөр Монголын дуу бүжгийн бригадын жүжигчдийн төгсгөлийн тоглолт болов Монгол Хятад хоёр улсын 1959 оны соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө ёсоор манай оронд ирсэн БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дуу бүжгийн бригадын жүжигчдийн төгсгөлийн тоглолт 10 дугаар сарын 15-ны орой улсын хөгжим драмын театрт болов. Энэ тоглолтонд нам засгийн удирдагч нөхөр Ж. Самбуу, Ю. Цэдэнбал, Л. Цэнд, БНХАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б. Лхамсүрэн, БНМАУ-ын урлагийн хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Ч. Лодойдамба нарын зэрэг хүмүүс байв. Өвөр Монголын жүжигчдийн төгсгөлийн тоглолт их сайхан болов. Төгсгөлд нь Өвөр Монголын дуу бүжгийн бригадыг БНМАУ-ын засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасныг нөхөр Б. Лхамсүрэн тус бригадын тэргүүн Өвөр Монголын соёлын товчооны орлогч дарга нөхөр Ван Үйд гардуулан өгөв. Мөн тус бригадынханд БНМАУ-ын урлагийн ажилтны өмнөөс нөхөр Гүррагчаа баяр хүргэж үг хэлээд улаан туг болон бусад зүйлийг дурсгал болгон барив. Өвөр монголын дуу бүжгийн бригадын тэргүүн нөхөр Ван Үй хариу талархал хүргэж үг хэлэв. Үнэн сонин. 1959.10.18.№245 (7379) Ням. 1-р нүүрт. Нөхөр Ю. Цэдэнбал Бүх Хятадын Үйлдвэрчний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал, Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос БНМАУ-ын үйлдвэрчний эвлэлд буцалтгүй тусламж, төхөөрөмжөөр Улаанбаатар хотноо барьж өгсөн сувилалын газрын барилгыг хүлээлгэх өгөхөөр хүрэлцэн ирсэн бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ли Зай тэргүүтэй бүх хятадын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Уг уулзалтад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны дарга С.Лувсан, БНМАУ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Д.Балжинням, БНМАУ-ын Гадаад явдлын яамны Дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар байв. Уулзалт дээр бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен мөн элчин сайдын яамны зөвлөх Мян Ин нар байлцав. Үнэн сонин. 1959.11.05.№261(7393) Пүрэв. 1-р нүүрт. Нөхөр Ю. Цэдэнбал, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


724 МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Мао ЦИ-хуа тэргүүтэй хятад монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийг энэ 10 дугаар сарын 9-нд хүлээн авч уулзав. Уулзалтанд монголын талаас МНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэгийн захиргааны дарга С.Лувсан, Гадаад явдын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Энхтайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Далхжав мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фушен нар байлцав. Уулзалт элэгсэг дотно боллоо. Үнэн сонин. 1959.11.05.№261(7393) Пүрэв. 2-р нүүрт. БНМАУ, БНХАУ-ын хооронд хийх хуралдааны бус төлбөрийн тооцооны хэлэлцээрт гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хооронд хийх хуралдааны бус төлбөрийн тооцооны хэлэлцээрт тус хоёр улсын засгийн газрын төлөөлөгчид өчигдөр 12 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Уул хэлэлцээрт монголын талаас, БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, улсын банкны дарга Г.Балжид, Хятадын талаас БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, хятадын ардын банкны орлогч дарга Цяо Пэй син нар гарын үсэг зурав. Хэлэлцээрт гарын үсэг зурахад БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хоороны дарга С.Лувсан, Сангийн Яамны сайд Д.Дүгэрсүрэн, Гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, Сангийн Яамны орлогч сайд Г.Сосорбурам, Улсын банкны орлогч дарга Ж.Бүдсүрэн, Ч.Дамчаажамц, Гадаад явдлын яамны Дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны хэлтсийн эрхлэгч Л.Пүрэвдорж, Монголын ба Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд зэрэг албаны хүмүүс байлцав. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен болон элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Үнэн сонин. 1959.12.23.№302(7436) Лхагва. 1-р нүүрт. Дайллага болов БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ, БНХАУ-ын хооронд худалдааны бус төлбөрийн тооцооны хэлэлцээр хийхээр манай оронд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Ардын банкны орлогч дарга Цяо Пэй-син тэргүүтэй хятадын засгийн газрын төлөөлөгчдийг өчигдөр дайлав. Дайллагад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга С.Лувсан, улсын банкны дарга Г.Балжид


725 сангийн яамны орлогч сайд Г.Сосорбарам, улсын банкны орлогч дарга Ж.Бүдсүрэн, Ч.Дамчаажамц зэрэг албаны хүмүүс байлцав. БНХАУ-аас тус улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен мөн элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар уул дайллагад оролцов. Найрсаг дотно байдалд болсон энэ дайллага дээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНХАУ-ын ардын банкны орлогч дарга Цяо Пэйсин нар харилцан үг хэлэв. Үнэн сонин. 1959.12.23.№302(7436) Лхагва. 1-р нүүрт. 1960 он “Үнэн сонин” Бээжинд байгуулсан Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн хаагдав БЭЭЖИН, 1 дүгээр сарын 3. /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн Бээжин хотод гурван долоо хоног ажиллаад өчигдөр ажлаа дуусгав. Гурван долоо хоногийн турш уг үзэсгэлэнг 16 мянга орчим хүн үзэж Бээжин хотын урлагийн ажилтан, сонирхогчид түүнд өндөр үнэлэлт өгсөн байна. Тосон будгийн зураг, баримал, зурагт хуудсуудыг үзэгчид ихэд сонирхож тус хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд энэхүү үзэсгэлэн их хувь нэмэр орууллаа гэж илэрхийлжээ. 1960.1.5. №3/7445/ 1-р нүүрт Нөхөр Д.Моломжамц, С.Лувсан нар БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид ба БНХАУ-ын Засгийн газрын ажлын группийнхнийг хүлээн авч уулзав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан ноосон нэхмэлийн үйлдвэрийг хүлээлгэж өгөх БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен тэргүүтэй хятадын засгийн газрын төлөөлөгчид болон БНХАУ-аас БНМАУ-д үзүүлсэн 160 сая рублийн буцалтгүй тусламжийн эцсийн тооцоо, 100 сая рублийн зээлийн тусламжийн барилгын асуудлын талаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын засгийн газрын группийн гишүүдийг өчигдөр-1 дүгээр сарын 11-нд засгийн газрын ордонд БНМАУ-ын


726 Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга С.Лувсан нар хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үед БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яамны сайд М.Лувсанчоймбол, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга Ш.Цэвээн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны хэлтсийн эрхлэгч М.Пүрэвдорж нар байлцав. 1960 оны 1 дүгээр сарын 12 №9/7451/ 1-р нүүрт Нөхөр Ю.Цэдэнбал, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид ба БНХАУ-ын засгийн газрын ажлын группийнхнийг хүлээн авч уулзав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан ноосон нэхмэлийн үйлдвэрийг хүлээлгэн өгөх БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен тэргүүтэй хятадын засгийн газрын төлөөлөгчид болон БНХАУ-аас БНМАУ-д үзүүлсэн 160 сая рублийн буцалтгүй тусламжийн эцсийн тооцоо, 100 сая рублийн зээлийн тусламжийн барилгын асуудлын талаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын засгийн газрын ажлын группийн гишүүдийг өчигдөр 1 дүгээр сарын 13-нд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга С.Лувсан, БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яамны сайд М.Лувсанчоймбол, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга Ш.Цэвээн, Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар байлцав. 1960 оны 1 дүгээр сарын 14 №11/7453/ 1-р нүүрт Шинэ том үйлдвэр Аж үйлдвэрийн комбинатын район жилээс жилд өргөжиж, сүрлэг сайхан байшингаар дүүрч нийслэлийн дүүргийг улам чимэгтэй гоё болгосоор байна. Улаанбаатарын дүүргийн энэ хэсэгт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан ноосон нэхмэлийн үйлдвэр сүндэрлэн босч, ажиллахад бэлэн болоод байна. Тэр үйлдвэрийг байгуулсанаар аж үйлдвэрийн комбинатын районд ноосон нэхмэлийн үйлдвэрийн барилгаас гадна 24000 хавтгай дөрвөлжин метр талбайд 400 гаруй айлын орон сууцны гурван давхар 19 байшин нэмэгджээ. Тэр олон байранд ноосон нэхмэлийн үйлдвэрийг ажиллуулах үндэсний мэргэшилтэй ажилчид сууж байна. Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажилчдын энэ шинэ хороонд дэлгүүр, үсчин зэрэг үйлчилгээний газар, хүүхдийн ясли, цэцэрлэг ажиллаж эхэлжээ. Ах дүү их хятадын ард түмний сэтгэл харамгүй тусламжтай байгуулсан ноосон нэхмэлийн үйлдвэрийн барилга бүрэн гүйцэж, ажиллах ажилчдаа бэлтгэж аваад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Энэ үйлдвэр нь манай аж үйлдвэрт


727 чухал ач холбогдол бүхий цоо шинэ салбарыг нэмэв. 13 мянган хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай эзэлсэн энэ үйлдвэр нь нэхмэлийн орчин үеийн машин техникээр өвч тоноглогджээ. Тэнд тавьсан машин тоноглолын дотор БНХАУ-ын Шанхай хотын нэхмэлийн суурь машины үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр бүтээлтэй хамгийн сүүлчийн суурь машинууд ажиллаж байна. Тус үйлдвэр техник тоног төхөөрөмжийн хувьд олон орны ноосон нэхмэлийн үйлдвэрийн дотор дээгүүр байр эзлэх ажээ. Ноосон нэхмэлийн үйлдвэр нь ээрэх, нэхэх, будах үндсэн гурван тасаг, мөн лабратори, механикийн тасгуудаас бүрдсэн байна. Механикийн тасаг нь мөн хэд хэдэн салбар тасагтай ажиллах юм. Механикийн тасаг нь үйлдвэртээ байгаа бүх машиныг засч сэлбэж чадна. Үйлдвэрийнхээ дотор ариун цэврийн зүйл бүрийн үйлчилгээний газраар хангагдсаны хамт 200 хүн нэг зэрэг хооллох гуанзтай юм. Үйлдвэрийн дотоод төхөөрөмж нь хөдөлмөр хамгаалалд маш зохимжтой болжээ. Ганцхан жишээ дурдахад халаах систем нь гаднах агаарыг шүүж цэвэрлээд халааж, түүнд ус шүршиж уур болгон халаадаг ажиллагаатай юм. Энэ нь үйлдвэрийн байрыг цэвэр агаараар хангах, ноосыг хатаахгүй зохих чийгтэй байлгах зорилготой ажээ. Улаанбаатарын ноосон нэхмэлийн үйлдвэр нь люкс, бостон, армюр, трико, шевьет зэрэг төрөл бүрийн ноосон даавуу янз бүрийн сайн чанарын драп, цэмбэ, одончуу, орны хээгүй бүтээлэг, хээтэй үслэг сайхан хөнжил нэхэж хийх юм. Туршлагын хугацаанд хийж байгаа даавуу, хөнжил зэргийг үзэхэд урьд гадаадаас авч байсан бөс бараанаас дутахгүй сайн чанартай болжээ. Тус үйлдвэрийг хоёр ээлжтэй ажиллуулахад жилд 750 мянган метр ноосон даавуу үйлдвэрлэж чадна. Манай ноосон нэхмэлийн үйлдвэр ашиглалтад орж зохих хэмжээний бүтээгдэхүүн гаргахад нэг хүнд оногдох ноосон нэхмэлийн талаар манай улс Азийн орнуудын дотор дээгүүр байранд орно. БНХАУ энэ үйлдвэрийг байгуулж өгөхийн хамт ноосон нэхмэлийн үйлдвэрт ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд асар их тусламж үзүүлэв. Тус үйлдвэрт ажиллах 60 хүн, Шанхай хотын ноосон нэхмэлийн үйлдвэрүүдэд сургууль хийж иржээ. Тэд хятад багш нарынхаа сэтгэл харамгүй тусламж дэмжлэгтэйгээр ноосон нэхмэлийн орчин үеийн машин тоноглолыг гардан эзэмшиж чадах болжээ. Түүнчлэн Улаанбаатарт 300-гаад хүнийг курсээр сургаж нэхмэлийн үйлдвэрт ажиллах дадлагатай болгоход БНХАУ-ын мэргэжилтэн нар эрхэм тус хүргэв. Ээрэх тасгийн мэргэжилтэн эмэгтэй Чен Же-коэ нь энэ үйлдвэрт үндэсний боловсон хүчин бэлтгэхэд хүч бие хайрлахгүй зүтгэсэн учир олон зуун хүний эрхэм хүндэт багш болсон байна. Шанхай хотын ноосон нэхмэлийн компанийн дарга Чэн Ин, тус хотын ноосон нэхмэлийн 2 дугаар үйлдвэрийн дарга Шү Лэ-сэн, ерөнхий инженер Чен Цо-юүй, тэр үйлдвэрийн нэхэх тасгийн инженер Ван Ун-хоу, ноосон нэхмэлийн 3 дугаар үйлдвэрийн дарга Ин Шүэ-чин, тус хотын ноосон нэхмэлийн 1 дүгээр үйлдвэрийн будгийн инженер Ван Зүэ-фү нарын зэрэг нөхөд манай ажилчдыг сургаж хүмүүжүүлэхэд оюун мэдлэг хүч чадлаа дайчлан ажиллаж тусалсныг Улаанбаатарын ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажилчид зүй ёсоор бахдан тэмдэглэж байна. БНХАУ-ын мэргэжилтэн, ажиличн барилгачид, Улаанбаатарын ноосон нэхмэлийн үйлдвэрийг хугацаанаас өмнө барьж дуусгахад их хүч чармайлт тавьсны үрээр тус үйлдвэр хугацаанаас хэдэн сарын өмнө ашиглалтанд орох бүрэн бололцоотой боллоо. Манай орны улс ардын аж ахуйд чухал ач холбогдол бүхий энэ үйлдвэрийг барьж байгуулж


728 тоног төхөөрөмж тавих ажлыг удирдаж зохион байгуулсан БНХАУ-ын мэргэжилтэн Шү Шин, Ху Шү-шин, трестийн дарга Ху Жиан, инженер Гү Зү-үн нарт тус үйлдвэрийн хамт олон баяр талархалаа дэвшүүлж байна. Улаанбаатарын ноосон нэхмэлийн үйлдвэр бол жинхэнэ ах дүү орнууд сэтгэл харамгүй туслалцдагийн яруу тод баталгаа мөн. Түүнчлэн Хятадын Коммуинст Нам, засгийн газар тус улсыг хичнээн анхааран үзэж, халамжит тусламжаа үзүүлж, манай орны социализмын байгуулалтыг улам хурдасгахад ах дүүгийн тусламж үзүүлж байгаагийн гэрч мөн. Манай улсад Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ-аас жилээс жилд нэмэгдүүлэн үзүүлж байгаа тусламж нь Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист орнууд ийнхүү ах дүүгийн тал бүрийн дэмжлэг туслалцаа бие биедээ үзүүлж байгаагаараа коммунизмын саруул сайхан ирээдүйд төдий чинээ хурдан бөгөөд бараг нэг зэрэг орно гэдэгт монголын ард түмнийг бат итгүүлж байна. Манай орон бол ноосны асар их нөөцтэй улс юм. Иймд ноосон нэхмэлийн үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай нөхцөл бололцоо бүрэн байгаа бөгөөд аж үйлдвэрийн энэ чухал салбарыг цаашид эрчимтэй хөгжүүлэх бат суурийг БНХАУ-ын тусламжтайгаар амжилттай байгуулсандаа манай орны хөдөлмөрчид баяртай байна. Н.Шарав-иш 1960 оны 1 дүгээр сарын 15 №11/7454/ 2-р нүүрт БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлиг Хятад ажилтан, ажилчдыг шагнах тухай БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод баригдсан ноосон нэхмэлийн үйлдвэрийг барьж байгуулах ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж, ажлын амжилт гаргасан дор дурдсан хятад ажилтан, ажилчдыг БНМАУ-ын одон медалиар шагнасугай. Үүнд: Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор: 1. Өрлөгчин Лу Жин-фү 2. Өрлөгчин Ли Чэн-жан 3. Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ажлын группын дарга Сюй Синь 4. Ээрэх мэрэгжлийн ажилчин Зян Шау-чан Алтан гадас одонгоор: 1. Мужаан Го Хуан-ю 2. Арматурч Жао Унь-күй 3. Сантехникч Ли Хэн-фү 4. Төмрийн дархан Лю Ин 5. Техникийн газрын дарга Гу Зы-унь 6. Тогооч Ван Чин-хуа 7. Мужаан Ень Сян-фу


729 8. Өрлөгийн аравны дарга Жао Го-рун 9. Инженер Чянь Фу-кан 10. Инженер Ли Си-рун 11. Сантехникийн ажилчин Лу Чао-мин 12. Нэхмэлийн ажилчин Ли Чи-фан 13. Жолооч Чень Гүй-фу 14. Слесарьч Дүн Жинь-юань 15. Үйлдвэрийн дарга Ли Сян-руй 16. Нэхмэлийн Үйлдвэрийн Яамны мэргэжил техникийн газрын дарга Ли Ди 17. Гадаад Худалдааны Яамны газрын орлогч дарга Ян Вей 18. Барилгын Үйлдвэрийн Яамны товчооны орлогч дарга Чяо Гүй-юань Хөдөлмөрийн хүндэт медалиар: 1. Санхүүгийн хэлтсийн дарга Пу Шэнь-сян 2. Туслах инженер Гуан Пэй-хэн 3. Кадр Ма Бао-жу 4. Эвлэлийн хорооны дарга Чжөу Ши-бо 5. Модон тасгийн дарга Ван Ру-жинь 6. Мужаан Жан Юнь-сюү 7. Монтёр У Чен-ли 8. Шаварчин Ман Жень-чан 9. Жолооч Пань Кай-шань 10. Будагчин Чень Мин-жүй 11. Сантехникийн бригадын дарга Гао Ру-вань 12. Мужаан Жан Гэнь-шэн 13. Шаварчин Чень Лянь-шэн 14. Инженер Ван Тао 15. Инженер Гу Вей-чүнь 16. Слесарьч Зян Шоу-чун 17. Нэхмэлийн мастер Чень Жен-нэ 18. Будах ажилчин Тан Ши-фа 19. Будах ажилчин Юй Кунь-шань 20. Будах хэсгийн ахлагч Ван А-рун 21. Трестийн эвлэлийн хорооны дарга Лю Хуй-чин 22. Трестийн ажилтан Жа Си-жүнь 23. Материалын хэлтсийн дарга Ли Вань-жүнь 24. Трестийн ажилтан Жа Си-жүнь 25. Мастер Ше Гуан-юй 26. Тогооч Ёу Жи-хуа 27. Намын үүрийн дарга Ян Зе-чень 28. Нэхмэлийн Үйлдвэрийн Яамны архитектор Чень Ши-дин


730 29. Барилгын Үйлдвэрийн Яамны архитектор Гун До-шунь 30. Элчин сайдын Яамны худалдааны зөвлөхийн газрын ажилтан Жу Зянь-е 31. Шанхай хотын ноосон нэхмэлийн хоёрдугаар үйлдвэрийн ерөнхий инженер Чень Шао-юй нарыг тус тус шагнасугай. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг М.ХАШГАМБАЙ. 1960 оны 1 дүгээр сарын 17 №14/7456/ 2-р нүүрт Нөхөр Д.Моломжамц БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид ба БНХАУ-ын засгийн газрын ажлын группийнхийг дайлав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулагдсан ноосон нэхмэлийн үйлдвэрийг хүлээлгэн өгсөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен тэргүүтэй хятадын засгийн газрын төлөөлөгчид болон БНХАУ-аас БНМАУ-д үзүүлсэн 160 сая рублийн буцалтгүй тусламжийн эцсийн тооцоо, 100 сая рублийн зээлийн тусламжийн барилгын асуудлын талаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Ян Вей тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын ажлын группийн гишүүдийг өчигдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц дайлав. Дайллага дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга С.Лувсан, БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яамны сайд М.Лувсанчоймбол, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга Ш.Цэвээн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар байлцав. Мөн дайллагад БНХАУ-ын Элчин Сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар оролцов. Элэгсэг дотно болсон энэ дайллага дээр нөхөр Д.Моломжамц, Се Фу-шен нар харилцан үг хэлэв. 1960 оны 1 дүгээр сарын 22 №18/7460/ 1-р нүүрт БНХАУ-ын Элчин сайдын Яаманд дайллага болов БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, СССР, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдал, холбоо, харилцан туслалцах тухай гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан 2 дугаар сарын 14-нд дайллага хийлээ. Дайллагад Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Л.Цэнд, Д.Төмөр-Очир, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар болон яамдын сайд, тусгай газрын дарга нар нам улсын хариуцлагатай ажилтнууд байлаа. Дайллагад Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн болон мөн яамны хариуцлагатай ажилтнууд, тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, ажилтнууд байв. Дайллага дээр Се Фу-шен, Ю.Цэдэнбал, В.М.Молотов нар харилцан үг хэллээ. Дайллага элэгсэг дотно байдалтай болов. 1960 оны 2 дугаар сарын 16 №39/7481/ 1-р нүүрт БНМАУ, БНХАУ-ын 1960 онд харилцан бараа нийлүүлэх тухай протокол байгуулав


731 БНМАУ ба БНХАУ-ын хооронд 1960 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Бээжин хотноо гарын үсэг зурлаа. Энэхүү протокол ёсоор БНМАУ-аас БНХАУд адуу, өлөн гэдэс, арьс шир зэргийг нийлүүлэх бөгөөд БНХАУ-аас БНМАУ-д хөвөн бөс бараа, торгон, ноосон бараа, авто машин, сэлбэг хэрэгсэл, химийн бараа, барилгын материал болон бусад өргөн хэрэгцээний бараа нийлүүлэхээс гадна цементийн үйлдвэр, чүдэнзний үйлдвэр, шаазангийн үйлдвэр, мөн ноос, арьс ширний анхны боловсруулалт хийх баз, их дэлгүүр, зочдын байр зэрэг үйлдвэр барилгуудыг барьж өгнө. Энэхүү протоколд БНМАУын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд О.Дэлгэржав, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайдын үүргийг гүйцэтгэгч Лэй Жэнь-минь нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад БНМАУ-ын талаас БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Шарав болон БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүд, БНХАУ-ын талаас Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жань Минь, БНХАУын Гадаад явдлын Яамны Азийн хэрэг эрхлэх 2 дугаар хэлтсийн орлогч дарга Ли Чан-фын нар байлцав. 1960 оны 2 дугаар сарын 24 №46/7488/ 1-р нүүрт БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрийг биелүүлэх талаар 1960 онд гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын Засгийн Газрын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрийг биелүүлэх талаар 1960 онд гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөнд энэ 2 дугаар сарын 23-нд Бээжин хотноо гарын үсэг зурав. Төлөвлөгөөнд Монголын талаас Монголын соёлын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав, Хятадын талаас хятадын соёлын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаадтай соёлоор харилцах хорооны орлогч дарга Чжан Чжи-сян нар гарын үсэг зурав. Энэ төлөвлөгөөнд шинжлэх ухаан, соёл урлаг, гэгээрэл, радил нэвтрүүлэг, биеийн тамир, эрүүлийг хамгаалах талаар хамтран ажиллах, төрөл бүхийн төлөөлөгчид, үзэсгэлэн солилцох зэрэг асуудлууд оржээ. Гарын үсэг зурсны дараа Д.Шарав, Чжан Чжэ-сян нар харилцан үг хэлж хоёр орны хоорондох соёлын хамтын ажиллагаа өсөн хөгжиж байгааг үнэлэн тэмдэглэв. Төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол дээр Хятадын талаас Соёлын Яамны орлогч сайд Сю Гуан-шао, Гадаад явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн орлогч дарга Ли Чан-фын, Гэгээрлийн Яамны канцелярын дарга Лю Цзи-юй, Монголын талаас Элчин Сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. 1960 оны 2 дугаар сарын 24 №46/7488/ 4-р нүүрт Монгол-Хятадын найрамдал нэгдэлд хөдөлмөрчдийн цуглаан болов


732 3 дугаар сарын 1. БНХАУ-ын Ардын Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамнаас Төв аймгийн Баянцогт сумын Монгол-Хятадын найрамдал нэгдэлд бэлэглэсэн хөдөө аж ахуйн машин техникийг хүлээн авах хөдөлмөрчдийн цуглаан өчигдөр Баянцогт сумын төвд болов. Цуглаанд Төв аймгийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Рагчаа, БНМАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд Дэмбэрэл, БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Хосбаяр нарын зэрэг хүмүүс байлцав. Цуглаан дээр Монгол-Хятадын найрамдал нэгдлийн дарга Дашням уг бэлгийг хүлээн авч үг хэлэхдээ тус хоёр орны ах дүүгийн найрамдлын бэлэг тэмдэг болгон их хятадын ард түмнээс тус нэгдэлд /Төмөр бух/ трактор, морин ба тракторын анжис, үр суулгагч, үр цэвэрлэгч борной, өвсний морин хадуур, тармуур цахилгаанаар ба гараар ажиллагч сүүний машин зэрэг 17 нэр төрлийн хөдөө аж ахуйн машин техник бэлэглэн ирүүлсэнд БНХАУ-ын Ардын Хурлын Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам болон Хятадын ардын коммуныханд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлээд БНХАУ-ын Ардын Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яаманд нэгдлийнхээ хамт олноос илгээх баярын бичгийг БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шенд гардуулан өгөв. Дараа нь Элчин сайд Се Фу-шен Монгол-Хятадын найрамдал нэгдлийн бүх гишүүдэд баяр хүргэж БНХАУ-ын Ардын Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамнаас танай нэгдэлд хөдөө аж ахуйн машин хэрэгсэл бэлэглэсэн нь нэгдлийн тариалан мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилтөд хувь нэмэр болоосой гэж хүсэж байна гээд хаврын ийм сайхан нарлаг өдөр шиг Хятад, Монгол хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал, ойр дотнын хамтын ажиллагаа зогсолтгүй хөгжин бэхжихийг үнэн зүрхнээсээ хүсэн ерөөе гэлээ. Цуглаан дээр үг хэлсэн хүмүүс найрамдалт хятадын ард түмнээс хөдөө аж ахуйн машин техник бэлэглэн ирүүлсэнд баяр талархлаа хүргэж өндөр бүтээлтэй техникийг үр бүтээлтэй ашиглаж их амжилт гаргахаа илэрхийлэв. Цуглаан дээр нэгдлийн тариа бригадын дарга Дашдорж 1960 онд тариалангийн төлөвлөгөөг 20%-иар давуулан биелүүлж нэг га-гаас 13 центнер үр тариа, хүнсний ногоо 40-150 центнерийг хураах, хоньчин Балжир 500 хонь төллүүлж төлөө 100 хувь бойжуулан хонь бүрээс 1,3 кг ноос, ямаа бүрээс 250 кг ноолуур, 15-25 литр сүү ашиглаж малдаа сайн тарга хүч авахуулах үүрэг авлаа. Монгол-Хятадын найрамдал нэгдлийн ерөнхий хороо зочдоо хүндэтгэн дайлав. 1960 оны 3 дугаар сарын 2 №52/7494/ 1-р нүүрт Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Москва, Бээжин, Софи орохоор мордов Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид гуравдугаар сарын 8-ны 50 жилийн ойн баярт оролцохоор Москва, Бээжин, Софи орохоор Улаанбаатараас мордов. Зөвлөлт Холбоот Улсад хүний их эмч Дагзмаа ахлагчтай төлөөлөгчид, БНХАУ-д Улаанбаатар хотын намын хорооны ажилтан нөхөр Хишигт


733 ахлагчтай төлөөлөгчид, БНБАУ-д МАХН-ын Төв Хорооны ажилтан Нямаа ахлагчтай төлөөлөгчид явав. 1960 оны 3 дугаар сарын 8 №58/7500/ 4-р нүүрт Хятадын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Улаанбаатарт ирээд зочилж байгаа нь Монголын эмэгтэйчүүдийн хорооны урилгаар Улаанбаатарт болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярт оролцохоор БНХАУ-ын Зян ши мужийн эмэгтэйчүүдийн холбооны дарга нөхөр Чжү Дань-хуа ахлагчтай БНХАУ-ын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирээд зочилж байна. БНХАУ-ын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Улаанбаатар хотын байдалтай танилцан, Төв музей, Жаргалантын сангийн аж ахуй зэрэг хот хөдөөгийн үйлдвэр, соёл гэгээрлийн хэд хэдэн газраар явж үзжээ. Төлөөлөгчид бас нийслэлийн эмэгтэйчүүдийн үдэшлэгт оролцон, хот хөдөөгийн эмэгтэйчүүдтэй уулзалт хийжээ. 1960 оны 3 дугаар сарын 8 №58/7500/ 4-р нүүрт “Шинэ Хятадын 10 жилийн ойн баяр” гэдэг кино үзүүлэв Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгээс Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт бэлэглэсэн “Шинэ Хятадын 10 жилийн ойн баяр” гэдэг өнгөт шинэ киног Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн өчигдөр үзүүлэв. Уг киног нам, засгийн удирдагчид болон яамдын сайд тусгай газрын дарга нар, тус улсад суугаа гадаадын элчин сайдын яамны ажилтнууд үзэв. 1960 оны 3 дугаар сарын 26 №73/7515/ 4-р нүүрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Лю Шао-Ци БНМАУ-д айлчлах болов Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Лю Шао-Цийг бололцоотой цагтаа БНМАУд найрсаг ёсоор айлчлан ирэхийг урив. Энэ урилгыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Лю Шао-Ци хүлээн авлаа. 1960 оны 4 дүгээр сарын 9 №85/7527/ 1-р нүүрт Кино зураг бэлэглэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн өчигдөр МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэндтэй уулзаж, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын засгийн газарт “Баярт 10 жилийн ойг тэмдэглэсэн нь” гэдэг кино зураг бэлэглэлээ. Нөхөр Л.Цэнд уг кино зургийг хүлээн аваад хариу талархлаа илэрхийлэв. 1960 оны 4 дүгээр сарын 9 №85/7527/ 1-р нүүрт


734 БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид БНХАУ-д айлчлахаар мордов БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид БНХАУ-д найрсаг айлчлалт хийхээр 4 дүгээр сарын 8-нд мордлоо. Төлөөлөгчдийн Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНМАУ-ын Их Хурлын орлогч дарга Б.Данаажав, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Хашгамбай, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн С.Янжмаа, Ц.Дамдинсүрэн, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан болон БНМАУ-ын Их Хурлын депутатууд, Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар үдэж мордууллаа. Төлөөлөгчдийг БНМАУ-д суугаа БНХАУ-ын Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн, мөн элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд үдэлцлээ. 1960 оны 4 дүгээр сарын 9 №85/7527/ 1-р нүүрт БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очив БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид БНХАУ-ын найрсаг айлчлалт хийхээр 4 дүгээр сарын 8-нд Бээжинд хүрэлцэн очлоо. БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Чжу Дэ, орлогч дарга Лин Бо-цюй, Пэн Чжэнь, Чэн Чень нар, БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Улаанхүү, Гадаад Явдлын Яамны орлогч сайж Чжи Пэн-фэй, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Чжан Чжи-сян нарын зэрэг удирдах, хариуцлагатай хүмүүс угтлаа. Төлөөлөгчдийг БНХАУ-д суугаа БНМАУ-ын Онц, Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав болон мөн Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтнууд угталцлаа. Нөхөр Чжу Дэ, Б.Жаргалсайхан нар харилцан үг хэлэв. 1960 оны 4 дүгээр сарын 9 №85/7527/ 1-р нүүрт Жу Дэ БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчдийг хүндэтгэн дайлав БЭЭЖИН, 4 дүгээр сарын 8. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Жу Дэ БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчдийг хүндэтгэн өнөө орой дайлав. Дайллага дээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Линь Бо-цюй, Чэн Цянь, Линь Фэн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Улаанхүү нарын зэрэг нөхөд байлцав. Дайллагад БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Шарав байлцав. Дайллага дээр Жу Дэ, Б.Жаргалсайхан нар харилцан үг хэлэв. 1960 оны 4 дүгээр сарын 10 №86/7528/ 1-р нүүрт


735 БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар чуулганд оролцов БЭЭЖИН, 4 дүгээр сарын 9. /МОНЦАМЭ/. Б.Жаргалсайхан тэргүүтэй БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар чуулганд өнөөдөр оролцов. Тус чуулган дээр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Жу Дэ, БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчдөд халуун баяр хүргэж үг хэллээ. Дараа нь БНМАУ-ын Их Хурлын Төлөөлөгчдийн тэргүүн БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан үг хэллээ. Нөхөр Б.Жаргалсайханы хэлсэн үг Эрхэм хүндэт дарга нөхөр Жу Дэ! Эрхэм хүндэт дарга аа! БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хүндэт төлөөлөгч нөхөд өө! БНХАУ-ын олон сая ард түмнийг төлөөлсөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын энэ өндөр индэр дээрээс БНМАУ-ын ИХ Хурлын төлөөлөгчид биднээр үг хэлүүлж байгаа явдал бол хятадын их ард түмнээс монголын ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл мөн гэж үзэж бид чин зүрхнээсээ баярлаж байна. Энэ олдсон эрхэм завшаанд БНМАУ-ын Их Хурал, монголын ард түмний өмнөөс Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хүндэт төлөөлөгч Та бүхэнд, найрамдалт Хятадын их ард түмэнд чин зүрхний халуун баяр хүргэж, танай чуулганы ажилд их амжилтыг хүсэн ерөөе. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын энэ чуулган БНХАУ-ын социалист байгуулалтын үйл хэрэгт үлэмжийн их ач холбогдолтой, маш чухал асуудал хэлэлцэж байна. Манай их хөрш Хятадын ард түмэн тэмцэлд шалгарсан Коммунист Нам, нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй түүний Төв Хорооны мэргэн удирдлагын дор богино хугацаанд эх орондоо нийгэм эдийн засгийн гүнзгий их өөрчлөлт хийж, улсаа одоо цагийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөн хүчирхэг социалист гүрэн болгон хувиргалаа. Танай орны аж үйлдвэр, хөдөө аж ахуй өрнүүн хөгжиж түүний үндсэн дээр ах дүү хятадын ард түмний аж амьдрал нь улам бүр сайн сайхан болж, танай соёл, шинжлэх ухаан ихэд цэцэглэн мандаж байгаад монголын ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна. Социалист байгуулалтын өрнүүн амжилтад зориг нь бадарсан хятадын их ард түмэн энэ чуулганаараа хэлэлцэж байгаа улс ардынхаа аж ахуйг хөгжүүлэх 1960 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлнэ гэдэгт монголын ард түмэн итгэл төгс байна. Дэлхийн том гүрний нэг БНХАУ-ын нэр хүнд олон улсын талбар дээр хэзээ хэзээнээс илүү өсөн бэхжиж одоо үеийн олон улсын бодлогыг тодорхойлоход чухал суурийг эзлэх болов. Нийгмийн төрөл бүрийн системтэй улсууд энх тайвнаар зэрэгцэн орших ленинч зарчмыг биелүүлэх, нийтээр зэвсэглэлийг хураах, цөмийн зэвсэгийг хориглох явдал их, бага улс түмэн бүхний амин чухал асуудал болж байна. Энэ үед БНХАУ ба Зөвлөлт Холбоот Улсын энх тайванч бодлого, зөвлөлтийн шинжлэх ухаан, техникийн шалгарсан амжилт, манай социалист бүх орны хөгжил, энх тайвныг бэхжүүлэхийн төлөө гаргаж байгаа тэдний хүч чармайлт нь сайхан үр дүнгээ өгч олон улсын харилцааны түгшүүртэй байдлыг намжаахад шийдвэрлэх нөлөөгөө үзүүлж байна. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн


736 БНХАУ-ын засгийн газар, ах дүү хятадын ард түмний их чармайлтыг энх тайвныг эрхэмлэгч монголын ард түмэн, БНМАУ-ын засгийн газар бүрэн дэмжиж байна. БНХАУ байгуулагдсан нь БНМАУ-ын хөгжил бэхжилд асар их ач холбогдолтой үйл явдал болсон бол социализмыг үсрэнгүй байгуулах, өөрийн орны дотоод гадаад байдлаа бэхжүүлэх талаар олж байгаа хятадын их ард түмний одоогийн энэ бүх гялалзсан сайхан амжилт нь мөн түүний нэг адил бидэнд ач холбогдолтой юм. Монгол улсад ардын засаг байгуулагдсанаас хойш энэ 40 шахам жилийн бараг 4-ний 3 хувьд нь монголын ард түмэн хувьсгалаар байлдаж олсон эрх чөлөө, төрийн тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө Японы империализм, түүний гар хөл бологчидтой хүнд тэмцлийг явуулахын хамт, өөрийн шургуу хөдөлмөр, МАХН-ын жолоодлого, Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжийн ачаар колонийн ба дундад зууны феодалын хоцрогдмол байдалтай байсан эх орноо шинэтгэн өөрчилж, капиталист биш социалист хөгжлийн замыг хангаж ирсэн юм. Хятадын ардын хувьсгал ялж, БНХАУ тунхаглагдаж, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй хүчирхэг социалист лагерь бий болсны үр дүнд БНМАУ-ын хил эргэн тойрон энх тайван, найрамдлын хил болж, монголын ард түмэн өөрийн орны эдийн засаг, соёлыг эрс хөгжүүлэхэд бүхий л хүч хөрөнгөө зориулах онцгой сайхан нөхцөлийг олж авсан билээ. Монголын ард түмэн өөрийн улсыг хоцрогдсон мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон болгон хувиргаж, Монгол Ардын Хувьсгалт Намынхаа удирдлагаар одоо өөрийн улсын эдийн засаг, соёлыг эрчимтэй хөгжүүлж, социализмын замаар итгэлтэй урагшлан давшиж байна. Монголын ард түмний соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалах ажил хөгжиж тэдний аж байдал өдөр ирэх дутам дээшилж байна. Монголын ард түмэн олсон амжилтаа их Зөвлөлт Холбоот Улс, их Хятад Ард Улс, бүх социалист орны ард түмэнтэй тогтоосон ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаа тэдний тусламж дэмжлэгтэй зүй ёсоор холбож үздэг юм. Нөхөд өө! Монгол-Хятадын хөдөлмөрчин ард түмэн бол эрт дээр үеэс айл хөрш оршиж гүн зузаан найрамдалтай явж ирсэн юм. Ялангуяа БНХАУ байгуулагдсанаас хойш Монгол, Хятадын ард түмний жинхэнэ ах дүүгийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа эхэлж пролетарийн интернационализмын ленинч зарчмын үндсэн дээр жилээс жил ирэх дутам хөгжин бэхжисээр байна. 1952 оны 10 дугаар сард Бээжин хотод БНМАУ, БНХАУ-ын засгийн газруудын хооронд эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах тухай байгуулсан хэлэлцээр нь Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааны түүхэнд шинэ хуудас болж үлдсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Цэдэнбал БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд нөхөр Чжоу Энь-лай нар харилцан айлчилж байсан, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга нөхөр Чжу Дэ болон мөн Байнгын Хорооны орлогч дарга нөхөр Линь Бо-Цюй тэргүүтэй БНХАУын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид манай улсад тус тус найрсаг айлчилсан нь монол, хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой сайхан үйл явдал болсон юм. 1956, 1958 онуудад БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрүүдийн ёсоор БНХАУ-аас манай улсад эдийн засаг, техникийн олон сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, мөн олон сая төгрөгийн удаан хугацааны зээлийг олгон, түүндээ аж үйлдвэр, хөдөө


737 аж ахуй, зам барилга, нийгэм соёл ахуйн олон сайхан барилгуудыг манай хот суурин газар болон хөдөө орон нутагт барьж өгч байна. Мөн төрөл бүрийн мэргэжилтэй олон тооны хятад ажилчид ба мэргэжилтэн манай орны социалист байгуулалтад биеэрээ оролцож баатарлаг хөдөлмөрөөрөө үлгэр жишээ үзүүлэн их зүйлийг бүтээж, манайд техникийн боловсон хүчнийг бэлтгэх явдалд тусламж үзүүлж байгаа бөгөөд манай хүмүүс БНХАУ-ын үйлдвэр, хөдөө аж ахуйд үйлдвэрлэлийн дадлага хийж, хөдөлмөрт дуртай, авьяас билэгт ах дүү хятад нөхдөөсөө их юм сурч байна. Бидэнд ийнхүү ах дүүгийн сэтгэл харамгүй их тусламж үзүүлж байгаа явдалд найрамдалт хятадын ард түмэн, Коммунист Нам, нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй түүний Төв Хороо, БНХАУ-ын засгийн газарт монголын ард түмэн, БНМАУ-ын Их Хурлын өмнөөс чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье. БНХАУ-д социализмыг улам үсрэнгүй байгуулах, Ази ба даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж бэхжүүлэх хэрэгт ах дүү хятадын ард түмэнд улам шинэ шинэ их амжилт олохыг ерөөе. Монгол, Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй их найрамдал мандтугай! 1960 оны 4 дүгээр сарын 10 №86/7528/ 1-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг Хятад зарим ажилчдыг шагнах тухай БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ: Сангийн аж ахуйд идэвх зүтгэлтэй ажиллаж, шинэ санаачлага гарган туршлагын ажил явуулж, ажлын амжилт үзүүлсэн Зүүн хараагийн сангийн аж ахуйн ногоочин Сүн Шүй-юүг БНМАУ-ын алтан гадас одонгоор, мөн ногоочин Зан Чи-фүү, мөн тракторчин Люй Лэн нарыг БНМАУ-ын хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасугай. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг М.ХАШГАМБАЙ Улаанбаатар хот 1960 оны 4 дүгээр сарын 7. 1960 оны 4 дүгээр сарын 10 №86/7528/ 1-р нүүрт БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид Ухань орохоор мордов БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид Ухань орохоор тусгай онгоцоор Бээжингээс 4 дүгээр сарын 10-нд гарлаа. Төлөөлөгчдийн Бүх Хятадын Ардын Хурлын Төлөөлөгчдийн Байнгын Хорооны гишүүн Жан Ци Лун, БНХАУ-ын Байнгын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лин Гуан нар дагалдан явлаа. БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав төлөөлөгчдийн хамт Ухань орохоор мордов. 1960 оны 4 дүгээр сарын 12 №87/7529/ 1-р нүүрт БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид Уханиас Жэн жоу орохоор мордов


738 УХАНЬ, 4 дүгээр сарын 11. /МОНЦАМЭ/ Их Хурлын дарга МАХН-ын Төв Хорооны гишүүн Б.Жаргалсайран тэргүүтэй БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчид өнөөдөр Уханиас Жэн жоу орохоор нисэв. Төлөөлөгчдийг Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны гишүүн Жан Цилун, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны ерөнхий нарийн бичигийн даргын орлогч Лянь Гуан нар дагалдан явав. Монголын зочдыг 4 дүгээр сарын 10-нд Уханьд тусгай нисэх онгоцоор ирэхэд Хүбэй мужийн ардын хорооны орлогч дарга Чэнь И-синь, Мэн Фу-тан, Хятадын Коммунист Намын Ухань хотын хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ухань хотын ардын хорооны дарга Лю Хуэй нун, Хүбэй мужийн цэргийн тойргийн дарга хушууч генерал Пань Шоу-цай, засгийн газрын байгууллагууд, ардчилсан нам, ардын байгууллагын хариуцлагатай ажилтнууд Ухань хотын ард иргэдийн төлөөлөгчид нийт 400 гаруй хүн элэгсгээр угтжээ. Монголын зочид Уханьд байх үедээ Уханийн металлургийн комбинат, хүнд суурь машины завод, Шар мөрөн дээр тавьсан гүүр, мах комбинатыг очиж үзэхэд тэндхийн ажилчин албан хаагчид халуун баяр хүргэж байв. Өчигдөр орой Хүбэй мужийн ардын хорооны орлогч дарга Чэнь И-синь Монголын зочдыг хүндэтгэн хүлээн авалт хийв. 1960 оны 4 дүгээр сарын 13 №88/7530/ 1-р нүүрт БНМАУ-ын ЭКСПОРТ Манай гадаад худалдаа өргөжиж байна Тус улсын ардын аж ахуйн хэсэг болох гадаад худалдааны ажиллагааны нэг бол экспорт юм. Экспорт нь гадаадаас бараа худалдан авах бололцоогоор хангаж, улс ардын аж ахуйг цаашид хөгжүүлж, ард түмний материаллаг аж байдлыг дээшлүүлэхэд онц ач холбогдолтой. Ардын хувьсгал ялахаас өмнө монгол орны гадаад худалдаа түүний дотор бүх экспортын ажиллагаа бүхэлдээ гадаадын капитал, шунахай худалдаачдын гарт байлаа. Ардын хувьсгал ялснаас хойш ч ардын засаг төрийн оршин тогтнож ирсэн анхны жилүүдэд ч гадаадын капитал, дотоодын хувийн худалдаачдын нөлөө амь бөхтэй зууралдаж гадаад худалдааны экспорт голлох суурийг эзэлсээр байсан юм. Монголын зах зээл дээр Англи, Америк, Герман, Орос, Хятадын маш олон тооны хувийн худалдааны газар пүүс ажиллаж, зөвхөн 1924 оны байдлаар, манай улсын экспортын бүх гүйлгээний 86,3 хувь нь дээрх пүүсүүдэд оногдож байсан байна. Манай улс, гадаад худалдааны онц эрхийг явуулж Зөвлөлт улстай хийх худалдааг өргөн хөгжүүлэх бодлого тууштай явуулсны дүнд 1923 онд Зөвлөлт улсын засгийн газартай эрх тэгш бөгөөл харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэсэн худалдааны хэлэлцээрийг анх удаа байгуулж, монгол зөвлөлтийн хоорондын худалдааны эх үүсвэр тавигдаж цаашид өгөжих бололцоотой болжээ. БНМАУ 1930 онд гадаад худалдааны онц эрхийг тогтоосон нь тус улсын төр, эдийн засгийн үйл амьдралд асар их ач холбогдолтой явдал болсон бөгөөд гадаадын пүүсийн ажиллагааг хязгаарлсан төдийгүй, тэдгээрийг манай орны зах зээлээс шахагдан зайлахад хүргэж, гадаад худалдааны


739 бүх үйл ажиллагааг улс гартаа авч Зөвлөлт улстай хийх худалдаагаа өргөтгөх уудам зам нээж өгсөн юм. Зөвлөлт улстай 1924 онд, нийт бараа гүйлгээ дөнгөж 22,1 сая рубль, үүний дотор манай экспорт 12,5 сая рубль, импорт 9,6 сая рубль байсан бол, 1930 онд нийт бараа гүйлгээ 130,9 сая рубль, үүний дотор экспорт 68,8 сая рубль, импорт 62,1 сая рубль болж, нийт бараа гүйлгээ бараг 6 дахин, экспорт 5,5 дахин, импорт 6,5 дахин өсч иржээ. Хэрэв 1924 онд улсын бүх экспортын 13,7 хувь нь Зөвлөлт улсад оногдож байсан бол, 1931 онд 99,2 хувь нь оногдох болж, энэ үеэс эхлэн Зөвлөлт улстай хийх худалдаа жилээс жилд өргөжин, нийт бараа гүйлгээ, түүний дотор манай экспортын хэмжээ, барааны нэр төрөл нэмэгдсээр байлаа. Зөвлөлт улсад гаргасан монголын барааны хэмжээ үнийн дүнгээр 1959 онд 1949 оныхоос даруй 23 хувиар өсч ирлээ. Манай улс сүүлийн жилүүдэд ардын ардчилсан бүх улстай худалдааны харилцаа тогтоон хөгжүүлж байна. Манай улс, БНХАУтай 1952 оноос, Чехословактай 1956 оноос, ардчилсан Герман, Унгар, Польш, Солонгос улстай 1957 оноос, Вьетнам, Румын, Болгар улстай 1958 оноос, Албанитай 1959 оноос эхлэн худалдааны харилцаа тогтоож, эрх тэгш, харилцан ашигтай худалдаа хийж байна. 1960 оны 4 дүгээр сарын 15 №90/7532/ 3-р нүүрт Улаанбаатарт суугаа дипломат корпусынхан лениний хөшөөнд цэцэг тавив Зөвлөлт Холбоот Улс, Ардчилсан Вьетнам, Ардчилсан Герман, Польш, Солонгос, Унгар, Хятад, Чехословак улсаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнууд В.И.Лениний мэндэлсний 90 жилийн ойн өдөр 4 дүгээр сарын 22-нд Улаанбаатар дахь В.И.Лениний хөшөөнд цэцэг тавив. 1960 оны 4 дүгээр сарын 23 №97/7539/ 4-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурал болов Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурал, 4 дүгээр сарын 22-нд болж тус нийгэмлэгийн захиргаанаас энэ оны 2 дугаар улиралд зохион явуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Мөн хурлаар Монгол-Хятадын наймдлын нийгэмлэгийн дарга С.Лувсан өөр ажилд томилогдсон учир уг үүрэгт ажлаас чөлөөлж тус нийгэмлэгийн даргаар Д.Балжиннямыг сонгов. 1960 оны 4 дүгээр сарын 23 №97/7539/ 4-р нүүрт Ах дүүгийн найрамдал мандтугай! Бүтээгдэхүүний 97,6 хувь нэгдүгээр зэрэг Шүй Минь-Хятадын мэргэжилтэн Улаанбаатарын нэхмэлийн фабрик ашиглалтанд орсноос хойш 3 сар гаруйхан болсон боловч ажилдаа багагүй амжилт оллоо. Монгол нөхөдтэй хамт БНМАУ-ын социализмын байгуулалтанд гар бие оролцон ажиллаж байгаадаа бид туйлын баяр баясгалантай байдаг. Энэ оны 3,4 дүгээр сарын улсын төлөвлөгөөгөөр нэхмэлийн фабрик 8


740 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлсний дотор чанараараа нэгдүгээр зэрэгт орсон бүтээгдэхүүн 97,6 хувийг эзэлж бйана. Нэхмэлийн фабрикийн ажилчин, техникчид шинэ техник сурч эзэмшихийн төлөө шамдан ажиллаж энэ талаар багагүй ахиц оллоо. Тус үйлдвэрийн бүх ажилчид болон тэдэнд тусалж байгаа хятадын мэргэжилтэн нар хамтынхаа хөдөлмөрт ах дүү шиг ажиллаж бие биенээсээ сурч эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохоор ахиж байна. 1960 оны 5 дугаар сарын 1 №104/7546/ 3-р нүүрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Эньлай Бүгд Найрамдах Монгол Ард Улсад айлчлах болов Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай Бүгд Найрамдах Монгол Ард Улсад энэ оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт найрсаг ёсоор айлчлах болов. 1960 оны 5 дугаар сарын 7 №108/7550/ 1-р нүүрт БНХАУ-ын Социалист үсрэнгүй хөгжилтийн тухай таниулж байна БНХАУ-д найрсагаар айлчилсан БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчдийн гишүүн Улаанбаатар хотын ХДХГ захиргааны дарга С.Батаа БНХАУ-ын социалист үсрэнгүй хөгжилтийн тухай Улаанбаатар хотын намын идэвхтнүүд болоод хотын үйлчилгээний ажилтнуудад яриа хийв. Мөн төлөөлөгчдин гишүүн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн дарга, БНМАУ-ын Их Хурлын депутат Лувсан сумынхаа хөдөлмөрчдөд “Найрсаг айлчлалт” гэсэн яриа хийжээ. БНМАУ-ын Их Хурлын төлөөлөгчдийн бусад гишүүд хятадад зочилсон болоод тус улсын үсрэнгүй хөгжилтийн тухай хөдөлмөрчдөд яриа хийж төв орон нутгийн сонин сэтгүүлд өгүүлэл бичиж байна. 1960 оны 5 дугаар сарын 10 №110/7552/ 4-р нүүрт Нөхөр Ю.Цэдэнбал, Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Энэ 5 дугаар сарын 10-нд засгийн газрын ордонд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 1960 оны майн нэгний баярыг тохиолдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн урилгаар манай оронд хүрэлцэн ирсэн Хятадын Тэнгисчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Хорооны дарга Лю Да-чао тэргүүтэй Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч найрсагаар ярилцав. Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үед Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Д.Балжинням байлцав. Ман БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу шен байлцав.


741 1960 оны 5 дугаар сарын 12 №112/7554/ 1-р нүүрт Хятадын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид эх орондоо буцлаа Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөлийн урилгаар манай оронд хүрэлцэн ирж Майн 71 жилийн баяр ёслолд оролцсон Хятадын тэнгисчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Хорооны дарга Лю Да-чао тэргүүтэй Бүх Хятадын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөгчид эх орондоо буцахаар энэ 5 дугаар сарын 11-нд Улаанбаатарын галт тэрэгний буудал дээрээс мордлоо. Төлөөлөгчдийн Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ухнаа, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн хариуцлагатай ажилтнууд үдэж мордуулав. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Се Фу-шен төлөөлөгчдийг үдэлцэв. 1960 оны 5 дугаар сарын 13 №113/7555/ 4-р нүүрт Гадаадын зохиолчид манай оронд айлчилж байсан нь Монголын ард түмний социалист байгуулалтын амжилт дэлхийн олон нийтийн анхаарал их татаж байна. Манай ард түмний амьдрал тэмцэл, аж байдалтай танилцахаар таван тивийн улс гүрнээс ирдэг зохиолч сэтгүүлч нарын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Сүүлийн арваад жилийн завсар манай улсад Зөвлөлтийн нэрт зохиолч И.Эренбург, К.Симонов, Е.Долматовский, Н.Ушаков, С.В.Смирнов, Х.Намсараев, Н.Балдано зэрэг олон зохиолч айлчилсан. Мөн Хятадын жүжгийн нэрт зохиолч Цао Юй, романч Чжоу Ли-бо өгүүллийн чадамгай мастер Ма Фын, Өвөр монголын өөртөө засах орны яруу найрагч Сайнцогт, Бүрэнбэх, зохиолч Малчинхүү, романч Чимиддорж зэрэг нөхөд удаа дараа айлчлан ирж байлаа. Чехословакийн М.Майерова, Болгарын Челкаш, Румыны Х.Зика, Ардчилсан Германы М.Шер зэрэг улс орондоо айл хөршийндөө алдар цуутай зохиолчид манай оронд ирж, монгол орны нутаг усыг үзэж, хүн ардын зан чанар амьдрал байдал, үйл ажиллагаатай нь танилцаад өөр өөрийн орны ард олонд ном зохиолоороо уламжлах харуулсаар байв. Тэр жил бас манай оронд П.Неруда, Ж.Амаду, Н.Гильен зэрэг даян дэлхийн энх тайвны төлөө цогтой тэмцэгч зохиолчид ирсэн билээ. “Үнэн” сонин өнөөдрийнхөө энэ дугаарт гадаадын зарим зохиолчдын бичсэн зүйлээс цөөн хэдийг нийтэлж уншигч олондоо танилцуулав. Энэ бол Монголын тухай гадаад орны зохиолчдын бичсэн зүйлээс зөвхөн дуслын төдий хэсэг нь гэвч нэгэн дуслаар нь усны бүх чанарыг шинжин мэдэж болох луугаа адил монгол орон манай анд найз нарын нүднээ ямаршуу харагддагийг бид ойлгон авч болно. Н.САЙНЦОГТ-БНХАУ-ын зохиолч “Улаанбаатар” гэдэг шүлгээс Ар өврийн олон монголд алдраа дуурсгасан Алтан Туулын тунгалаг урсгалд гэрлээ тунаруулаад Анх эрнтээс монголын ардад магтаалаа олсон


742 Алтай, хэнтийн үзэмжит оргилтой сүрээ булаалдсан Энэ бол ардын шинэ нийслэл алдарт Улаанбаатар Бадмаараг улаан туйпууг нь чөлөөт ард цохисон Баттай гантиг суурий нь ялгуусан баатрууд тавьсан Бадамласан цаган баганы нь шинэ ажилчин босгосон Баярлалаа зохиогч ардууд өөрийн гараар барьсан Энэ бол ардын шинэ нийслэл алдарт Улаанбаатар Өндөр сүрлэг цамхагт нь ардын эрх цацарсан Өнгө тунамал танхимд нь ардын соёл гэрэлтсэн Үелэн жигдэрсэн байшинд нь ардын баялаг бялхсан Өргөн цэлгэр талбайд нь ирээдүйн цэцэглэл амлагдсан Энэ бол ардын шинэ нийслэл алдарт Улаанбаатар Ариун нандин зүрхэнд нь ардын дайсан ноёрхоогүй Алтан сайхан туурганд нь мэхлэлийн зарлал наагдаагүй Аврага улаан хаалганд нь харгислалд зоригдох цагдаагүй Асар үзэмжит гудамжинд нь гараа сарвайх гуйлгачингүй Энэ бол ардын шинэ нийслэл алдарт Улаанбаатар Эрхт ардын үйлдвэрт нь залуу ажилчин баатарлан Эрдмийн ундралт танхимд нь ардын хүүхэд суралцаж Эн саруулхан чөлөөнд эрэлхэг баатрууд жагсацгаан Эгшиг дуурсгах индрээс нь хөгжлийн дуулал цууриатсан Энэ бол ардын шинэ нийслэл алдарт Улаанбаатар Ариун найрамдал, цусан барилдлагаат Монгол-СССР-ийн Ард түмний халуун нөхөрлөлийн судсыг нэвтрүүлж Ашдын хөгжил мөнхийн жаргалан гэгээн цацралаар Алтан дэлхийд Москвагийн хойноос гэрэлтэн мандагч Энэ бол ардын шинэ нийслэл алдарт Улаанбаатар 1960 оны 5 дугаар сарын 15 №115/7557/ 3-р нүүрт Монгол зохиол орчуулах ажилд Манай улсад зочилж байсан гадаадын зохиолчид монголын утга зохиолын шилдэг бүтээлийг өөрийн орны уншигчдад танилцуулах талаар багагүй ажил хийж байна. Е.Долматовский манай орны аж байдал, амжилт ололттой танилцаад монголын тухай хэд хэдэн шүлэг бичжээ. Бас энд байх зуур монголын яру найргийн шилдэг бүтээлээс орос хэлнээ орчуулан Москва хотноо хэвлүүлсэн юм. Монголын зохиолчдын II их хуралд оролцсон яруу найрагч Н.Ушаков монголын яруу найрагчдын шүлэг зохиол түүвэрлэн “Орчин цагийн монгол яруу найраг” хэмээх эмхтгэл Москвад хэвлүүлснээс гадна, талийгаач Д.Сэнгээгийн бүтээлийн дээжийг орчуулан нийтлэх гэж байна. Аугаа их Хятад оронд монгол зохиолчдын бүтээлээс их орчуулж байна. Энэ ажлыг хийхэд монгол орноо айлчилж байсан зохиолчид идэвх зүтгэл гаргадаг заншил тэнд бас бий. БНХАУ-д монгол өгүүллэг,


743 шүлэг дууны хэд хэдэн түүвэр гарчээ. Мөн Унгар, Албани, Чехословак зэрэг социалист болон дэлхийн бусад оронд монголын зохиол орчуулагдан нийтлэгдсээр байна. 1960 оны 5 дугнаар сарын 15 №115/7557/ 3-р нүүрт Нөхөр Ю.Цэдэнбал БНХАУ-ын барилгын хэсэг мэргэжилтнийг хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Бээжин хотын барилгын зургийн институтийн захирал Ень Жя-хуа ахлагчтай хэсэг мэргэжилтэнг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалт дээр нөхөр Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх улсын барилгын комиссын дарга Д.Майдар нар байлцав. 1960 оны 5 дугаар сарын 19 №118/7560/ 1-р нүүрт Кино үйлчилгээ Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь гэж их Лениний үнэлж хэлсэн кино урлаг манай өргөн уудам эх оронд дэлгэцээ чөлөөтэй дэлгэжээ. 1957 онд манай улсын хэмжээн дээр кино цэг 240 байсан бол энэ онд 405 болж, 2000 хүнд нэг кино оногдох боллоо. Кино үзэгчдийн тоо 1957 онд 3,6 сая байсан бол 1959 онд 5,8 сая буюу дунджаар нэг хүн жилд 7 удаа кино үзжээ. Үүний зэрэгцээ кино зургийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг сүүлийн үед манай кино дэлгэц дээр гарсан “Ардын элч”, “Гурван найз”, “Морьтой ч болоосой”, “Элбэг дээл” зэрэг кино зургаар жишээ авч болох байна. Бас ах дүү Зөвлөлт Холбоот улс, БНХАУ, БНАСАУ, БНУАУ, БНЧУ, БНАГУ, БНБАУ-ын олон тооны кино зураг манай кино дэлгэц дээр өргөн хүртээмжтэй гардаг боллоо. 1960 оны 5 дугаар сарын 22 №121/7563/ 1-р нүүрт БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг техникийн тусламж үзүүлэх 1956 оны хэлэлцээрийн эцсийн тооцооны протоколд гарын үсэг зурав БЭЭЖИН. 5 дугар сарын 24. БНХАУ-ын засгийн газар БНМАУ-ын засгийн газрын хооронд 1956 онд байгуулсан БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх хэлэлцээрийн тухай хоёр засгийн газрын төлөөлөгчид хэлэлцэж эцсийн тооцооны протоколд Бээжинд гарын үсэг зурав. Уул протоколд БНМАУ-ын засгийн газрыг төлөөлж БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Шарав, БНХАУ-ын засгийн газрыг төлөөлж БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Чан нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд монголын талаас, төлөөлөгчдийн гишүүд, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга Ш.Цэвээн, Аж үйлдвэрийн Яамны нэгдүгээр орлогч сайд Ц.Найдансүрэн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Д.Пүрэвдорж, БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Ө.Дорж, БНХАУ-ын талаас Төрийн Зөвлөлийн


744 Ерөнхий сайдын орлогч Чин И, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Жи-жуан, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Чжи Пэн-фей, улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Лю Мин-фу нар байлцав. Мөн өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чин И БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч ярилцав. Энэ яриан дээр БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Жи-жуан, орлогч сайд Ли Чан, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Чжи Пэн-фей, улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Лю Мин фу нар байлцжээ. 1960 оны 5 дугаар сарын 25 №123/7565/ 4-р нүүрт Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг орон нутагт ухуулах бригад явуулав Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ч.Далай ахлагчтай ухуулах бригад Хархорины сангийн аж ахуйн усжуулах сувгийн барилга, сангийн аж ахуйн барилга дээр саяхан очиж тэнд ажиллаж байгаа 2500 гаруй хятад ажилчидтай уулзалт хийж “Монгол улсын хөгжлийн хэтийн төлөвлөгөө”, “Монгол улсын хөдөө аж ахуйд социалист систем бий болсон нь” гэдэг лекц уншиж “Орчин үеийн Монгол улс”/хятад хэл дээр/, “БНХАУ-ын 10 жил”, “Дорно зүгийн салхи” гэдэг хятад кинонууд гаргаж үзүүлжээ. Мөн энэ бригадынхан Өвөрхангай аймгийн Хужирт, Булган аймгийн зарим сумдаар явж тэнд ажиллаж байгаа хятад ажилчидтай уулзалт хийсэн байна. 1960 оны 5 дугаар сарын 26 №124/7566/ 4-р нүүрт БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх 1956 оны гарын үсэг зурсантай холбогдуулан дайллага хийв 5 дугаар сарын 23-нд БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Чан БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдөд зориулж дайллага хийв. Дайллага дээр Монголын талаас БНМАУ-ын Элчин сайдын Яамны эдийн засаг, худалдаа эрхэлсэн зөвлөх Ө.Дорж, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Жи-жуан, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга нөхөр Лю Мин-фу, Гадаад явдлын Яамны орлогч сайд Чжи Пэн-фей нарын зэрэг хариуцлагатай хүмүүс байв. БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Шарав БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх 1956 оны хэлэлцээрийн эцсийн тооцооны протоколд гарын үсэг зурсан явдалд зориулж 5 дугаар сарын 24-нд дайллага хийв. Дайллага дээр Монголын талаас БНМАУ-ын Элчин сайдын Яамны эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Ө.Дорж болон Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Жи-жуан, мөн яамны орлогч сайд Ли Чан, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга Лю Мин-фу нарын зэрэг хариуцлагатай хүмүүс байлцав. 1960 оны 5 дугаар сарын 26 №124/7566/ 4-р нүүрт Ах дүүгийн найрамдлын айлчлалт


745 Өнөөдөр манай эх орны нийслэл Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Сайд Жоу Энь-лай морилон ирнэ. Нөхөр Жоу Энь-лайн энэ айлчлалт нь монгол хятадын ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлэх хэрэгт томхон үйл явдал болж, улмаар хүчирхэг социалист лагерийн ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Монгол хятадын ард түмэн айл хөршийн хувьд эрт цагаас соёл, эдийн засгийн харилцаатай байжээ. Манай хоёр ард түмэн аль аль нь феодалын болоод колонийн дарлалд байх үедээ зүсэн зүйлийн дайсны эсрэг тэмцэхэд бие биенээ дэмжиж тусалж байв. Ард түмний найрамдал хамтын ажиллагааг үзэн яддаг дарлагч ангийнхан хоёр ард түмний найрсан сайхан харилцааг бусниулах, бие биендээ үл итгэх байдал төрүүлэхийн тул элдэв оролдлого, хатгалга хийсээр ирсэн боловч үнэн зөв нь хэзээд худал хуурмагийг даван дийлсээр байлаа. Оросын баатар ард түмний мандуулан ялуулсан октябрийн аугаа их социалист хувьсгалын нөлөөгөөр 1921 онд Монголд, 1949 онд Хятадад ардын хувьсгал ялснаас хойш манай хоёр ард түмний уламжлалт найрамдал шинэ үндсэн дээр хөгжиж эхлэв. Монгол Хятадын ард түмний энэ найрамдал жинхэнэ пролетарийн интернационализмын зарчим дээр тулгуурлан бэхжиж, хоёр ард түмний ашиг тусын тул, социалист лагерийн ард түмний нэгдэл нягтралын ашиг тусын тул оноос онд хөгжсөөр байна. Их Хятадын ард түмэн, монголын ард түмний социалист байгуулалтад чин сэтгэлийн тусламж үзүүлж, улс ардын аж ахуйн олон салбарт манай хөрш улсын олон иргэн гар бие оролцон хөдөлмөрлөж байна. Хятад нөхөд өөрийн улсаас манай улсад үзүүлсэн 160 сая рублийн буцалтгүй тусламжийн үндсэн дээр хийх бүх ажлыг дуусгасан байна. БНХАУ-аас олгосон 100 сая рублийн удаан хугацааны зээллэгийг тулгуурлаж, орон сууцны барилга, төмрийн заводын өргөтгөл, Улаанбаатарын цахилгаан станц, хүнсний үйлдвэрүүд, зам гүүр зэрэг олон зүйлийг барьж байгуулж байна. Манай ажилчин, малчин, сэхээтэн хятад нөхдийн баялаг туршлагаас байнга сурч байна. Ялангуяа тус улсын социалист байгуулалтад гар бие оролцож байгаа хятад нөхдийн туршлагаас манай барилгачид, зарим үйлдвэрийн ажилчид, сангийн аж ахуйнхан их юм сурч, ажилдаа мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж байгаа билээ. Хятад ажилчид, инженер, техникчид 1000 гаруй шинэ санаачлага гаргасны 800 орчим нь үйлдвэрт нэвтэрч, бүтээгдэхүүнийг арвижуулан, яс чанарыг нь сайжруулж, өөрийн нь өртгийг хямдруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. БНХАУ байгуулагдсанаас хойш манай хоёр орны соёлын харилцаа жилээс жилд өргөжин, жил бүр байгуулдаг соёлын хэлэлцээрийн үндсэн дээр үр ашигтай хөгжиж байна. Энэ завсар манай оронд БНХАУ-ын урлагийн олон бригад айлчилж ирж, хэдэн мянган жилийн түүхтэй соёл урлагийнхаа дээжээс манай ард түмэнд танилцуулан үзүүлсэн билээ. Мөн хятадын гар урлалын үзэсгэлэн, БНХАУ-ын хөгжлийг харуулсан үзэсгэлэн үе үе байгуулж, хятадын нэрт зохиолч Лу Синь, Мао Дунь, Го Мо-Жо зэрэг зохиолчдын бүтээлийг өргөн дэлгэр орчуулж, “Буурал бүсгүй” гэдэг дуурийг Улсын хөгжим драмын театрын тайзан дээр тавьсан зэрэг нь хятадын соёл урлагийн тансаг бүтээлийг монгол оронд түгээж дэлгэрүүлэх хэрэгт оцын ач холбогдолтой байв. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд тус хоёр орны найрамдлын нийгэмлэг мэрийлт чармайлтаа дайчлан гаргаж байгааг зоиуд тэмдэглүүштэй. Монгол,


746 хятадын ард түмний ах дүүгийн найрамдал улам бүр батжиж, нягт хамтын ажиллагаа маань цаашид ч өрнөх нь дамжиггүй. Манай найрамдал бол социалист лагерийн бүх улс түмнийг нэгтгэж байгаа найрамдлын нэг хэсэг бөгөөд чухам тийм ч учраас улам бүр мандах бадрах зүй тогтоолтой билээ. Энх тайвныг эрхэмлэгч монгол хятадын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист ацгаа их лагерийн бүх улс түмний хамт, даян дэлхийн өнө бат энх тайван хангах чиглэлтэй, ленинч гадаад бодлогоо тууштай баримталж, улс түмний аюулгүй байдал, сайн сайхны төлөө тэмцэж байна. Империалист харгис хар хүчнийхэн шинэ дайн далласан бузар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Парист болох байсан дөрвөн их гүрний дээд тушаалтны зөвлөлгөөнийг тасалж, Өрнөд Германы хонзогногчид, японы милитаристуудыг өөгшүүлэн дэврээж байгаа энэ үед социалист лагерийн ард түмэн нэгдэл нягтралаа улам зузаатгаж, зэвсэглэлийг бүх нийтээр бүрэн хураах, Германтай энх тайвны гэрээ байгуулах зэрэг олон улсын амин чухал асуудлыг зөв тийш нь шийдвэрлэхийн төлөө хэрэгтэй бүхнийг хийж байна. Социалист лагерийн орны улс түмний үйлс бүтэмжтэй байгаа өлзийтэй энэ сайхан цагаар манай оронд айлчлан ирж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лайд монголын бүх ард түмэн чин зүрхнийхээ баяр хүргэж байна. Өнөөдөр буурал Алтайгаас, Буйр нуур хүртэл, хойт зүгийн чимаг болсон ой хөвчит уулнаас, өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далай хүртэл монголын уудам сайхан нутаг даяар-Эрхэм хүндэт зочин минь, тавтай сайхан саатан морилно уу гэдэг үг цууриалж байна. ЖОУ ЭНЬ-ЛАЙ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай 1898 онд төржээ. 1949 оны 9 дүгээр сард Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний анхдугаар Зөвлөлийн Бүх Улсын Хорооны орлогч даргаар, мөн Ардын Төв Засгийн Газрын Коллегийн гишүүнээр сонгогдов. Мөн оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдаж, Ард Төв Засгийн Газрын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын Яамны сайд, Ардын Хувьсгалт Цэргийн Хэрэг Эрхлэх Хорооны орлогч даргаар тус тус томилогдов. 1954 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бирмийн Холбооны Улсад зочлож Энэтхэгийн ерөнхий сайд, Бирмийн ерөнхий сайд нартай хамт энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын тухай хамтарсан албан мэдээ гаргажээ. 1954 оны 9 дүгээр сард анх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын Яамны сайдаар томилогдов. Мөн оны 12 дугаар сард Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний хоёрдугаар Зөвлөлийн Бүх Улсын Хорооны даргаар сонгогдов. 1955 оны 4 дүгээр сард БНХАУ-ын төлөөлөгчдийг даргалж, Ази, Африкийн Улсын бага хуралд оролцов. 1956 оны 9 дүгээр сард Хятадын Коммунист Намын VIII их хурлаас ХКН-ын Төв Хорооны гишүүнээр дахин сонгогдсон бөгөөд Улс Төрийн Товчооны гишүүн, Улсын Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр, мөн ХКН-ын Төв Хорооны орлогч даргаар сонгогдов. 1959 оны 4 дүгээр сард хоёр дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ба БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдаар дахин томилогдов. Мөн оны 4 дүгээр сард Хятадын


747 Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний 3 дугаар Зөвлөлийн Бүх Улсын Хорооны даргаар сонгогдов. Чэнь И БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад явдлын Яамны сайд Чэнь И 1901 онд төржээ. 1949 онд Ардын Төв Засгийн газрын коллегийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Ардын Төв Засгийн газрын Ардын Хувьсгалт Цэргийн Хэрэг Эрхлэх Хорооны гишүүн, Хятадын Ардын Чөлөөлөх армийн Зүүн Хятадын цэргийн тойргийн командлагчаар тус тус томилогдов. 1949 оын 5 дугаар сараас 1958 оны 3 дугаар сар хүртэл Шанхай хотын дарга байв. 1954 онд анх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Улсыг Батлан Хамгаалах Хорооны орлогч даргаар томилогдов. Мөн онд болсон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөнийн хоёрдугаар Зөвлөлийн Бүх Улсын Хорооны Байнгын Хорооны гишүүнээр сонгогдов. 1955 оны 6 дугаар сард БНХАУ-ын төлөөлөгчдийн гишүүнээр Ази Африкийн улсуудын бага хуралд оролцов. Мөн оны 9-р сард БНХАУ-ын маршал цолоор шагнагдав. 1956 оны 9 дүгээр сард Хятадын Коммунист Намын VIII их хурал дээр ХКН-ын Төв Хорооны гишүүнээр дахин сонгогдож мөн Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдов. 1958 оны 2 дугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн анхдугаар их хурлын V чуулганаар Гадаад Явдлын Яамны сайдаар томилогдов. 1959 оны 4 дүгээр сард хоёр дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ба Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд, Улсыг Батлах Хамгаалах Хорооны орлогч даргаар дахин томилогдов. Мөн оны 4 дүгээр сард Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний гуравдугаар Зөвлөлийн Бүх Улсын Хорооны орлогч даргаар сонгогдов. 1960 оны 5 дугаар сарын 27 №125/7567/ 1-р нүүрт Хятад Ард Улс бол энх тайвны найдвартай хүч мөн БНХАУ-ын явуулж байгаа энх тайванч гадаад бодлого нь даян дэлхийн энх тайван, эрх чөлөөг эрхэмлэгч шударга хүн бүхний талархлыг зүй ёсоор хүлээж байна. БНХАУ-ын үндсэн хуульд зааж бичихдээ “олон улсын үйл хэргийн талаар манай улсын хөдлөшгүй бат чиглэл бол даян дэлхийн энх тайван ба хүн төрөлхтний дэвшилт ариун зорилтын төлөө тэмцэх явдал мөн” гэжээ. БНХАУ байгуулагдсан өдрөөсөө эхлээд юуны урьд их Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан бусад оронтой эвдэршгүй бат бэх найрамдалт харилцаа тогтоон хөгжүүлж ирэв. Түүнчлэн даян дэлхийн энх тайвныг эрхэмлэгч улс түмэнтэй найрамдалт харилцаа тогтоож түүнээ улам өрөгжүүлэн хөгжүүлсээр байна. 1954 оын 4 дүгээр сард БНХАУ-ын төлөөлөгчид Гадаад Явдлын Яамны Сайд нарын Женевийн зөвлөлгөөнд оролцож, энх тайванч гадаад бодлогоо тууливартай хамгаалсан нь социализм, ардчилал, даян дэлхийн энх тайвны ариун үйлст лут их нэмэр хандив оруулсан чухал ач холбогдолтой үйл явдал болсон билээ. Мөн онд нөхөр Жоу Энь-лай Энэтхэг, Бирм зэрэг улсад найрсгаар зочлож 6 дугаар сарын 25-28-нд БНЭУ-ын Ерөнхий сайд Нерутэй хэлэлцээ


748 хийж энх тайвнаар зэрэгцэн орших алдарт таван зарчим/банзшил/-ыг тунхагласан нь Ази, Африк болон даян дэлхийн ард түмний халуун талархал хүлээсэн юм. БНХАУ-ын алдарт 5 зарчмыг үндэслэлцсэн явдал энх тайвны үйлсэд асар их ач холбогдолтой болсон билээ. БНХАУ-ын төлөөлөгчид, 1955 оын 4 дүгээр сард Ази, Африкийн 29 улсын төлөөлөгч оролцсон Бандунгийн бага хуралд оролцож, энх тайванч гадаад бодлогоо дахин илэрхийлж, Ази, Африкийн бүх улс түмэнтэй эв найрамдалтай байна гэдгээ илэрхийлсэн юм. Бандунгийн бага хуралд БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон явдал нийгмийн байгуулал, үзэл санаагаар өөр өөр улсууд, дэлхий дахины энх тайвныг хамгаалахад хүч хамтран зүтгэх, ялангуяа, Ази, Африкийн олон улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, империализмын эсрэг хүч хамтран тэмцэхэд түүхэн чухал зүйл болсон юм. БНХАУ-ын гадаад харилцаа улам өргөжиж түүний, даян дэлхийн энх тайвныг хамгаалах их үйлсэд оруулж байгаа хувь нэмэр хичнээн их болохыг энх тайвныг мөрөөдөн хүсэгч хүн бүхэн сайн ойлгож байна. Даян дэлхийн энх тайвныг хамгаалах талаар Зөвлөлт Холбоот Улсын удаа дараа тавьж байсан санал, үйл ажиллагааг БНХАУ-ын засгийн газар цаг тухай бүр дэмжиж,хэрэгжүүлэх талд бат зогсч ирэв. Жишээлбэл устөрөгчийн зэвсэг турших явдлыг хориглож Зөвлөлт Засгийн газрын 1958 оны 36 дугаар сард гаргасан энх тайванч шийдвэр, их гүрнүүдийн зэвсэгт хүчийг хорогдуулах тухай 1959 онд тавьсан санал, Берлиний асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх тухай санал болон саяхан их гүрний засгийн газрын тэргүүн нарын буурьтай зөвлөлгөөний урьдчилсан хуралдаан дээр Н.С.Хрущевын хийсэн мэдэгдлийг БНХАУ-ын засгийн газар тууштай дэмжиж зохих мэдэгдэл гаргаж байлаа. Солонгос Вьетнамын энх тайвнаар нэгдэх, Энэтхэг, Индонез, Япон зэрэг дорно зүгийн орнуудтай найрамдалт хэвийн харилцаатай байх талаар БНХАУ-ын засгийн газар маш их чармайлт тавьж ирсэн, тавьсаар ч байна. Өмнөд солонгосын ард түмний шудрага тэмцэл, Японы ард түмний “Япон, Америкийн аюулгүйн гэрээ”-г эсэргүүцсэн шудрага тэмцлийг дэмжсэн чухал мэдэгдлийг БНХАУ-ын засгийн газраас гаргав. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь-лай сүүлийн саруудад Бирм, Энэтхэг, Балба, Камбоджа болон Ардчилсан Вьетнам улсад найрсагаар айлчилсан явдал бол дээрх улсуудтай БНХАУ-ын найрамдалт хэвийн харилцааг цааш нь улам хөгжүүлж бэхжүүлэхэд их үр дүнтэй үйл явдал боллоо. БНХАУ нь өөрийн нутгийн салшгүй хэсэг Тайвань арлыг чөлөөлөх асуудалд ч энх тайванч бодлого баримталж ирсэн, одоо ч баримталсаар байна. Өөрийнхөө нутгийн салшгүй хэсэг Тайвань арлыг Америкийн империалистуулын түрэмгийллээс чөлөөллөхийн тулд тэмцэж байгаа хятадын ард түмний шудрага тэмцэл ялах нь дамжиггүй. БНХАУ-ын гадаад бодлогын үндсэн зарчмыг нөхөр Мао Зэ-дун тодорхойлж хэлэхдээ: манай үндсэн чиглэл, үндсэн эрх ашиг бол Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан улстай холбоогоо нэн түрүүнд бататгахад оршино. Түүнчлэн Ази, Африкийн орнууд, энх тайванд дуртай бүх улс, ард түмэнтэй бид эв нэгдлээ бататгаж хөгжүүлэх ёстой. Энэ хоёр хүчтэй нэгдэл бий болсон цагт бид ганцаардахгүй гэжээ. Одоо БНХАУ-ын гадаад харилцаа энэ үндсэн зарчимд суурилан тууштай хөгжиж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд, энх тайвны гарамгай зүтгэлтэн нөхөр Жоу Энь-лай манай улсад найрсгаар зочлон ирэх гэж байгаа явдал нь манай хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг цаашид улам бататган хөгжүүлэх төдийгүй, хоёр улсын ард


749 түмэн даян дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө хүчээ нэгтгэж нэгэн үзэл санаагаар тэмцэхэд асар их ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй. Ч.Далай 1960 оны 5 дугаар сарын 27 №125/7567/ 3-р нүүрт ДАЯН ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ХҮЧИРХЭГ ЦАЙЗЫН НЭГ СОЦИАЛИЗМ ҮСРЭНГҮЙ БАЙГУУЛЖ БАЙГАА АУГАА ИХ ХЯТАДЫН АРД ТҮМЭНД АХ ДҮҮГИЙН ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ! Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лайг хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-д найрсгаар зочлон ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лайг энэ 5 дугаар сарын 27-нд засгийн газрын ордонд хүоээн авч уулзав. Уулзалтад Хятадын талаас, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И, Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад явдлын Яамны Азийн 2 дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шу-лян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин, БНХАУаас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, Монголын талаас Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд, Н.Жагварал нар болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчих сайд Д.Шарав, Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа. 1960 оны 5 дугаар сарын 28 №126/7568/ 1-р нүүрт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай Улаанбаатарт хүрэлцэн ирэв Манай хүндэт зочин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай БНМАУ ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар өчигдөр манай эх орны нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Улаанбаатар хотын гудамж талбайг баяр ёслолын байдлаар чимж, Монгол Хятадын ард түмний мөнхийн найрамдал батжин бэхжихийг ерөөж, хүндэт зочдоо тавтай морилохыг хүссэн үгтэй лозун газар сайгүй харагдаж, энх тайвны гүүрнээс эхлэн зочдын явах засмал


Click to View FlipBook Version