The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 500 - 999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:00:51

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 500 - 999)

600 социалист лагерийн их гэр бүлийн орнуудын найрамдал нь ёстой пролетарийн интернационализмын зарчим дээр үндсэлсний яруу тод жишээ мөн. Тэмцэлд хатуужсан алдарт Комунист Нам, жолоодогч Мао Цзэ-дун-гийн удирдлагаар ардын засаг мандсаны 9 жил гаруй богино хугацаанд Хятадын 600 сая ард түмний социалист байгуулалтанд олсон асар их амжилтад монголын ард түмэн чин сэтгэлээсээ бахдан баясч, эх орныхоо социалист байгуулалтад ихийг бүтээхийн төлөө зориг бадрангуй хөдөлмөрлөж байна. Тийнхүү хятад монголын ард түмэн социалист лагерийн хүчийг бэхжүүлэх болоод даян дэлхийд энх тайвныг батжуулах үйл хэрэгт, хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Манай оронд ардын засаг анх тогтохоос эхлэн аугаа их Зөвлөлт улс ах дүүгийн гараа сунгаж социализм байгуулах манай ариун үйлсэд үнэлж баршгүй их тусламжийг хайр харамгүй үзүүлсээр байна. Энх тайван ардчилал социализмын түшиг тулгуур Зөвлөлт улс тэргүүтэй социалист орны ард түмэн, ба монголын ард түмний хооронд өсөн бэхжиж байгаа ах дүүгийн найрамдлын тухай яруу найрагчийн өгүүлснээр Эрэг усны адил дэмжилцэж Эцэг хүүгийн адил элэгсэж Эх үрийн адил хайрлалцаж Үнэн сэтгэлээс үүрд нөхөрлөж Халуун журмаар хамтран ажиллаж байгаа юм. Хятадад жинхэнэ ард түмний засаг байгуулагдаж Хятад Ард Улс цэцэглэн хөгжиж байгаа явдалд манай ард түмэн хязгааргүй их баярлаж байдаг бөгөөд Хятадын ард түмний социалист байгуулалтын хэрэг үйлсийг гүнээ талархан дэмжиж байдаг юм. Хятадын ард түмэн эрх чөлөөгөө олж авсны дараа, монголын ард түмэнтэй байгуулсан эртний уламжлалт найрамдлын харилцаанд шинэ үе нээгджээ. Манай хоёр улсын эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагааг тогтоох явдал бол тус хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, тэдгээрийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг анхааран үзэж, энэ зорилтын үүднээс 1952 оны 10 дугаар сарын 4-нд Бээжинд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг, соёлын хамтын ажилллагааны тухай хэлэлцээр” байгуулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай нар гарын үсэг зурсан билээ. Түүнээс хойш манай орнуудын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа өргөжин бэхжисээр ирлээ. Хожим 1956 оны 8 дугаар сарын 29-нд Улаанбаатарт “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эдийн засгийн ба техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт” гарын үсэг зурагдсан билээ. Тэр хэлэлцээр ёсоор БНХАУ-ын засгийн газар манай улсад 160 сая рублийн буцалтгүй тусламжийг 1956-1959 онд үзүүлэх тухай шийдвэр гаргаад энэ завсар тэр олгосон тусламжийн хөрөнгөнд тохируулан ажиллах хүч, техникийн тусламж үзүүлэн, Толгойтын тоосгоны завод, Налайх дахь шилний завод, Сүхбаатар хотын цахилгаан станц, Улаанбаатарын биеийн тамирын ордон, биеийн тамирын


601 стадион, Улаанбаатарын орчмын засмал зам, гүүрийн зэрэг барилгын ажлыг амжилттай дуусгаж ашиглалтад оруулсан бөгөөд бусад үйлдвэр барилгын ажлыг хятад ажилчид, мэрэгжилтнүүд мэрэгшил чадвараа дайчлан, монгол нөхдийнхөө хамт эрчимтэй өрнүүлж байна. Саяхан манай засгийн газрын төлөөлөгчид БНХАУ-д байхдаа Бүгд Найрамдах Монгол Ард Улс , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг техникийн тусламжийн тухай хэлэлцээр байгуулжээ.Тэр хэлэлцээрээр манай улсад Бүгд Найрамдах Хятад Ард Улс 100 сая рублийн зээллэгийг манай засгийн газрын хүссэнээр олгож 1959-1961 онуудад 2 цахилгаан станц, засмал замын төмөр-бетон гүүр 3, шувууны ферм, цардуулын ба спиртийн завод металл эдлэлийн засварын газар 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилга барьж туслах юм. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид эх орондоо буцаж ирэхдээ өөрийнхөө ард түмэнд хятадын хөдөлмөрсөг ард түмний халуун хайр баяр талархлыг авчирлаа. Монголын бүх хөдөлмөрчид манай орны социалист байгуулалтанд Зөвлөлт Холбоот Улс болон социалист бусад орон, түүний дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас үзүүлж байгаа ах дүү ёсны тусламжийг сэтгэл хангамжтай хүлээн авч байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусламжийг манай улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйг хөгжүүлэх болоод монголын ард түмний аж байдлыг улам дээшлүүлэхэд чухал нэмэр хандив болно гэж манай орны хөдөлмөрчид үзэж, өмнө зүгийнхээ их хөрш-хятад найз нөхөддөө дотно сэтгэлийн баяр талархал дэвшүүлж байна. Манай хоёр орны соёлын харилцаа жил ирэх тутам өргөжсөөр байна. Үүнд соёл урлагийн төлөөлөгчид, зохиолч, сэтгүүлчийг байнга солилцож, хоёр орны моёлын хамтын ажиллагааг бэхжүүлж байна.Зөвхөн сүүлийн үеийн баримтыг дурдвал хэдхэн сарын өмнө манай циркчид зүүн хойт хятадын хэд хэдэн хот болон БНХАУ-ын нийслэл Бээжинд олон мянган хүнд урлагаа танилцуулсан. Мөн саяхан БНХАУ-ын гэгээрлийн ажилтны төлөөлөгчид манай оронд зочилсон бөгөөд БНХАУ-ын соёлын төлөөлөгчид тус улсад ирж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд соёлын талаар хамтран ажиллах 1959 оны төлөвлөгөөг манай улсын Соёлын яамтай хэлэлцэж гарын үсэг зурав. Монголын ард түмэн хуучин оноо үдээд шинэ оны босгыг алхахдаа ах дүү орнуудтайгаа мөр зэрэгцэн шинэ сайхан амжилт олох эрмэлзлээр дүүрэн байгаа бөгөөд Хятадын ард түмэн 1959 онд үсрэнгүй их хөгжилтөндөө үлэмж их амжилт олоосой. Шинэ онд манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа хоёр орны тусын тулд улам цэцэглэн мандаг гэж зүрхнийхээ угаас ерөөж байна. Үнэн сонин. 1959.01.08. Пүрэв. №6 (7140). 1-р нүүрт. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид БНХАУ-аас эх орондоо буцаж ирэв


602 БНХАУ-ын засгийн газартай эдийн засаг техникийн хэлэлцээ хийх БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид БНХАУ-аас эх орондоо буцаж ирэв. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал дээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Л.Цэнд, Гадаад Худалдааны Яамны сайд О.Дэлгэржав, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах хорооны дарга О.Бат-очир, Улсын Төлөвлөгөөний Комиссын нэгдүгээр орлогч дарга А.Дулмаа, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн нарын зэрэг албаны хүмүүс угтав. Засгийн газрын төлөөлөгчдийг БНХАУ-ын Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен угталцав. Үнэн сонин. 1959.01.08. Пүрэв. №6 (7140). 1-р нүүрт. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хооронд Хайрт нөхөд өө Та нараас миний төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. МАО ЦЗЭ-ДУН Үнэн сонин. 1959.01.10. Бямба. №8 (7142). 1-р нүүрт. Хятад ажилчдад БНМАУ-ын одон медаль гардуулав СҮХБААТАР. (Монцамэ). Сүхбаатар хотын илчит цахилгаан станцын,барилга,монтажийн ажил хийхэд идэвх зүтгэлтэй ажиллаж гарамгай амжилт гаргасан хятад ажилчдыг БНМАУ-ын одон медаль, БНМАУ-ын засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасан шагналыг БНМАУ-ын Геологи ба Уулын үйлдвэрийн яамны сайд БНМАУ-ын Их хурлын депутат Ц.Жанчив саяхан гардуулан өгөв. Үнэн сонин. 1959.01.10. Бямба. №8 (7142). 1-р нүүрт. Хятад ажилчдын санаачлан хийсэн бүтээлийн үзэсгэлэн нээгдэв Улаанбаатар дахь Улсын барилгын хорооны нэгдсэн байранд Улаанбаатарт ажиллаж байгаа хятад ажилчдын санаачилж хийсэн бүтээлийн үзэсгэлэн өчигдөр нээгдэв. Үзэсгэлэнг нээхэд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нөхөр Ц.Дүгэрсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдын үүргийг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн, БНМАУ-ын яамдын сайд,тусгай газрын дарга нарын зэрэг нам улсын хариуцлагатай ажилтан нар мөн БНМАУ-ын элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны оролцогч дарга Л.Пүрэвдорж үзэсгэлэнг нээж үг хэлэв.


603 Дараа нь үзэсгэлэнгийн нээлтэд оролцогсод үзэсгэлэнгийн нээлтэд оролцогсод үзэсгэлэн үзэв. Хятад ажилчид манай орны улс ардын аж ахуйн олонхи салбарт ажиллаж,цагийг нямбай ашиглах,ямагт шинэ зүйл сэдэвлэн олохыг эрмэлзэн, тус орны социалист байгуулалтанд зориг бадрангуй хөдөлмөрлөхийн яруу жишээг харуулж байна. Тэд манай оронд ажиллах хугацаандаа 1700-гаад төрлийн зүйлийг ажлын бус цагаар,ихэвчлэн хаягдал материал ашиглан хийсэн бөгөөд тэдгээрийн ихэнх зүйлий нь энэ үзэсгэлэнд тавьжээ. Үзэсгэлийн эзэлсэн гурван том танхимд барилгын хороо,төмрийн завод Улаанбаатарын төмөр зам,Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны барилгын контор,үйлдвэрийн хоршооллын хотын артель зэрэг байгууллагын хятад ажилчдын санаачилж хийсэн бүтээл тавигджээ. Үзэсгэлэнд тавигдсан зүйл зүйлийн бүтээгдэхүүний дотор манай улс ардын аж ахуй зарим салбарын хөгжилд чухал ач холбогдолтой учир авч дэлгэрүүлбэл зохих шинэ санаачлагын зүйл олон байна. Үзэсгэлэнгийн анхны танхимд тавигдсан харуулдах машин, горви гаргах машинууд үзэгчдийн анхаарлыг татаж байна. Энэ машиныг хэрэглэснээр харуулдах, горви гаргах ажлын хөдөлмөрийн бүтээмж 3-5 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны барилгын конторын ажилчин Хан Гуй-лян сэдэвлэн хийжээ. Хятад ажилчдын гараар боссон зарим барилгад хэрэглэсэн барилгын шинэ материал модны үртэс, зоргодос, шохой, үнс, цемент, бетон зэрэг материалыг хольж шахаж хийсэн банз, туйпуу нь олон сайн талтай байгаа нь нийтэд мэдэгдсэн билээ. Барилгын хорооны модны нэгдсэн үйлдвэр нийгэм ахуйн барилгын газар, хотын барилгын трестийн хятад ажилчдаас тус үзэсгэлэнд хийж ирүүлсэн зүйл зүйлийн бүтээл нь үзэгчдийн сонирхлыг татаж, барилгын ажилд шинэ шинэ зүйл санаачлан хийх бололцоо их байгааг харуулж байна. Тус үзэсгэлэнд зөвхөн хаягдал зүйлийг ашиглаж хийсэн хүрз, зээтүү, гэрийн элдэв хэрэглэл, цахилгааны хэрэглэл, идэш ууш, төрөл бүрийн будаг, төмөр модон сүлжмэл зүйл болон хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн багаж зэвсгийн зэрэг 30-аад мянган ширхэг бүтээгдэхүүний зүйл тавигджээ. Эдийн хаягдлын ашиглаж шинэ зүйлийг санаачлан хийхэд онц сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж болдгийг үзэсгэлнд тавигдсан зүйл харуулж байна. Аж Үйлдвэрийн Яамны модны заводын хятад ажилчид ажлын бус цагтаа хийж үзэсгэлэнд ирүүлсэн гэрийн дотоод тавилгын зүйл, диван, зөөлөн сандал, эргэдэг сандал зэрэг нь үзэгч олны анхаарлыг үнэхээр татахуйц сайн болжээ. Түүнийг гадаадын аль ч үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй эн зэрэгцүүлж бүрэн болох юм. Үзэсгэлэн дэх урчуудын артелийн хятад ажилчдын бүтээлийн хэсэгт “Зааны ясан” сийлмэл зүйлс, эмэгтэй хүний хүзүүний чимэг, бугуйвч, энгэрт зүүдэг тагтаа зэрэг зүйлс хашийн цагаан өнгөөрөө гялалзаж байв. Гэтэл тэр нь зааны ясаар сийлж хийсэн зүйл огт биш харин үхэр,тэмээний ясаар онцгой урлагтай сийлж хийсэн эд байжээ. Үүнийг урчуудын артелийн ажилчин Лю Тян-чуань хийжээ. Хятадын түмэн тансаг нарийн хоол хийдгээрээ дэлхийд алдартай билээ. Хотын хүнсний трест, больницуудад ажилладаг хятад ажилчид


604 манай орны материал бололцоог ашиглаж 90 гаруй нэр төрлийн хоол хийж түүнээсээ үзэсгэлэнд тавьжээ. Тэр нь үзэгчдэд өндөр үнэлэгдэж байна. Хятад ажилчдын бүтээлийн энэ үзэсгэлэн нь тэдний санаачилсан зүйлийг үзэгч олонд таниулан дэлгэрүүлэхээр барахгүй,манай ажилчин ангиас шинийг санаачлан хийхэд үйлдвэрлэлийн олон салбарт ямар их далд бололцоо байгааг харуулж байна. Үзэгчдийн сэтгэгдлээ бичих дэвтэрт МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ц.Дүгэрсүрэн бичихдээ, ... Ард түмний өргөн хэрэгцээнд ба улс ардын аж ахуйд чухал хэрэгтэй олон сайхан бүтээгдэхүүн хийсэн байна. Монголын ажилчид үүнээс их зүйлийг сурах хэрэгтэй. Энэ зорилтыг биелүүлэхэд үйлдвэрийн захиргаа, нам, олон нийтийн байгууллагаас тодорхой ажил хийвэл зохино гэжээ. Үнэн сонин. 1959.01.15. Пүрэв. №12 (7146). 1-р нүүрт Хятад ажилчдын кадруудын V зөвөлгөөн нээгдэв Өчигдөр Үйлдвэрчний эвлэлийн Төв Зөвлөлийн хурлын танхимд тус улсад ажиллаж байгаа хятад ажилчдын кадруудын 5 дугаар зөвөлгөөн нээгдэв. Хуралд БНМАУ-ын гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны ажилтан нар БНМАУ-ын үйлдвэр, албан байгууллагын дарга нар, төлөөлөгчид оролцов. Тус хуралд БНХАУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан хятад ажилчны дунд ажилладаг улс төрийн ажилтан оролцож байна. Хятад ажилчдын кадруудын 5 дугаар зөвөлгөөнд Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Л.Пүрэвдорж өнгөрсөн жил гаруйн хугацаанд хятад ажилчдын гүйцэтгэсэн ажлын дүн 1959 онд гүйцэтгэх ажлын талаар цаашид тавих зорилтын тухай илтгэл тавив. Илтгэгч,орчин үеийн манай орны эдийн засгийн онцлогоос товч дурдаад тус оронд социализм байгуулах их үйлст хятад нөхдийн гүйцэтгэсэн ажлыг өндөр үнэлэв. Тус улсад ажиллаж байгаа хятад ажилчдын 1958 онд хийсэн ажлыг барагцаалсан дундаж гүйцэтгэлээр үзэхэд ажилчин бүрийн хийсэн ажлын хэмжээ 1957 оныхоос 14 орчим хувиар нэмэгдсэн буюу мөнгөн дүнгээр үзэхэд нийт хятад ажилчид өнгөрсөн онд 150 гаруй сая төгрөгийн ажил хийжээ. Мөн 1958 онд хятад ажилчид ажиллаж байгаа газрынхаа дэмжлэгтэйгээр 400 гаруй шинэ санаачлага үйлдвэрлэл дээр сэдэвлэн гаргасны 300 орчим нь үйлдвэрлэлд нэвтэрчээ гэж илтгэгч тэмдэглээд, илтгэлийнхээ төгсгөлд энэ 1959 онд манай оронд ажиллаж байгаа хятад нөхөд хөдөлмөрийн улам өндөр амжилтыг гаргана гэдэгт бат найдаж байгаагаа илэрхийлж, монгол, хятадын ард түмний найрамдал, хамтын ажиллагаа улам бэхжихийг ерөөв. Дараа нь БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яамны зөвлөх Ши Пин, хятад ажилчдын дунд зохиосон улс төр, хүмүүжлийн ажлын дүн, цаашид тавих зорилгын тухай илтгэл тавив. Илтгэгч социалист лагерийн хүчин задал өдөдр ирэх тусам өсөн нэмэгдэж,


605 империалист лагерийн хүчин доройтож байгаа ийм түүхэн нөхцөлд өөрийн орноо үсрэнгүй аргаар хөгжүүлэх нх тэмцлээ хятадын ард түмэн явуулж байгаа нь гадаадад суугаа хятад иргэдийг хөдөлмөртөө улам их амжилт гаргахад нь зоригжуулж байна. Өнгөрсөн онд Монгол улсад суугаа хятад ажилчид, кадруудын дунд хятад кадруудын 4 дүгээр зөвөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлын арга барилыг сайжруулах хөдөлгөөнийг зохих, шинэ жилийг хөдөлмөрийн их амжилтаар угтах зэрэг ажлыг зохион явуулж амжилт олжээ. Нөхөр Ши Пин, 1959 онд зохион явуулах ажлын талаар дэлгэрэнгүй яриад илтгэлийнхээ төгсгөлд нь Ши Пин хөдөлмөрийн их амжилтаар өөрийн эх орны үндэсний баяр БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж БНМАУ-ын улс ардын аж ахуй,соёлоо хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөний зорилтыг хугацаанаас өмнө биелүүлэхийн төлөөний тэмцэлд монголын ард түмэнтэй хамт хөдөлмөрлөж хөдөлмөрийн амжилт гаргахыг уриалав. Тус зөвөлгөөний ажил үргэлжилсээр байна. Г.Адьяа Үнэн сонин. 1959.01.16. Баасан. №13 (7147). 3-р нүүрт Хятад ажилчдын кадруудын зөвлөлгөөн тарав Хятад ажилчдын кадруудын 5 дугаар зөвлөлгөөнд дөрөв хоног үргэлжилж, энэ 1 дүгээр сарын 18-нд тарав. Зөвлөлгөөний явцад өөрсдийн ажлын албан газрын дарга нар, хятад кадрууд тодорхой ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар саналаа солилцов. Зөвлөлгөөний дөрөв дэх өдрийн ажиллагаанд нөхөр Б.Дамдин, Д.Ламчин, Л.Цэнд нар болон Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга О.Бат-Очир гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн орлогч дарга Ш.Цэнд нар оролцов. Энэ өдрийн хуралдаан дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, мөн Элчин сайдын Яамын хариуцлагатай ажилтан нар байлцав. Тус зөвлөлгөөнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлгөөнд оролцож байгаа кадрууд, манай оронд ажиллаж байгаа бүх хятад ажилчдад МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн өмнөөс 1959 оны шинэ жилийн баяр хүргэж,тэдний ажил амьдралд амжилт,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Орчин үеийн олон улсын байдал. Социалист лагерийн орнуудын 1958 оны ололт амжилтын тухай нөхөр Л.Цэнд хэлэхдээ 1958 онд даян дэлхийн энх тайвны талынхан ялангуяа манай хүчирхэг социалист лагерийн орнууд тэмцэл хөдөлмөрийнхөө фронт бүхэнд гялалзсан сайхан амжилт олж, социалист лагерийн хүчин чадал,нэр хүнд урьд урьдынхаасаа улам илүү бэхжиж ирлээ гэв. Манай социалист лагерийн манлай болсон Зөвлөлт Холбоот Улсаас хиймэл дагуул тавьж саяхан огторгуйн зайд пуужин харавсан нь бид бүхний зориг сэтгэлийг ихэд бадраав. Бас хэдхэн хоногийн дараа Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын XXI их хурал нээгдэж,хүн төрөлхтөний түүхэнд анх удаа коммунист нийгэмлэгийг өргөн фронтоор байгуулах их программыг хэлэцэн батлах гэж


606 байгаа зэрэг нөхөр Цэнд дурдаад хэлэхдээ, БНХАУ 1958 онд социализм байгуулах ажилдаа үсрэнгүй сайхан амжилт олж, болд, ширэм хайлуулах,шинэ техник, шинжлэх ухааныг эзэмших хөдөлмөрчин ард түмний амьдрал, соёлыг хөгжүүлэх талаар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй их далайцтай үсрэлт хийж,хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх талаар дэлхий дээр тэргүүн сууринд гарлаа гэж тэмдэглэв. Социалист лагерийн гарамгай ололт амжилтын дотор социализмын төлөө тэмцэж хөдөлмөрлөж байгаа манай хятад нөхдийн хувь нэмэр их байгааг нөхөр Цэнд тэмдэглээд,1958 онд тус улс,улс ардынхаа аж ахуйн олон салбарт олсон амжилтыг дурдав. Нөхөр Цэнд манай орныг цаашид хөгжүүлэх зорилтыг биелүүлэхэд ажиллах хүчин мэрэгжилтэй кадрын хангамж, мэдлэгтэй сайн удирдлага хүн нэг бүрийн хөдөлмөрийн бүтээмжиин дээшлэлт, социалист хуримтлалын асуудал шийдвэрлэх ач холбогдолтойг дурдав. Нөхөр Цэнд манай хот хөдөөгийн зарим байгууллагын ажилд байгаа дутагдлын тухай яриад, энэ дутагдлыг богино хугацаанд арилгаж, манай социалист байгуулалтын ажлыг түргэтгэхэд тус улсад ажиллаж байгаа хятад кадруудын энэ 5 дугаар зөвлөлгөөн маш чухал ач холбогдолтой гэж хэлэв. Монгол хятадын ард түмний найрамдал, хамтын ажиллагаа батжин бэхжиж байна. 1959 он бол хятадын ард түмнээс монголын ард түмэнд үзүүлж байгаа 1 дүгээр ээлжийн тусламж амьдралд бүрэн биелэх жил юм. Манай ард түмэн өөрийн орны хөгжилд тусламжийн үнэлж баршгүй ач холбогдолыг бүрэн ойлгож ах дүү хятадын ард түмэнд талархаж байдаг. Тэд Хятад нөхдөөсөө нхийг сурах нь өөрийн ариун үүрэг гэж үздэг гэж ярив. Нөхөр Цэнд үгийнхээ төгсгөлд хятад нөхдөд нам, засаг ард түмнийхээ талархлыг дахин илэрхийлж тэдэнд ажилдаа улам их амжилт гаргахын ерөөж,монгол хятадын ард түмний найрамдал социалист лагерийн нэгдэл,хүчин чадал бэхжихийг ерөөв. Дараа нь БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен үг хэлэв. Нөхөр Се Фу-шен хэлэхдээ, Зөвлөлгөөн амжилттай болж дуусч байгаа явдалтай холбогдуулан зөвлөлгөөнд оролцогчдод баяр хүргээд, хятад ажилчид өнгөрсөн онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн зэрэг амжилт олжээ. Өнгөрсөн онд хятад ажилчдын эх оронч үзэл, интернационализмын үзлийн хэмжээ ихээр дээшилж харьяалагдаж байгаа газрын удирдлагын дэмжлэгтэйгээр шинэ санаачлагын хөдөлгөөн өрнүүлсэн зэрэг амжилтыг дурдаж ярихдаа монголын нам засгийн хайр халамж, албан байгууллагын удирдах нөхдийн удирдлага дэмжлэгийн ачаар ийм амжилтад хүрсэн учир монголын нам засаг, улсын албан байгууллагын удирдах хүмүүст талархлаа илэрхийлье гэв. Элчин сайд социалист лагерийн 1958 оны их ололтын тухай ярьж, энэ нь социализм, империализмаас хол давууг харуулав гэж онцлон тэмдэглээд, өнгөрсөн онд БНХАУ-ын олсон гайхамшигт ололтын тухай тоо баримтыг дурдаж ярив. Нөхөр Се Фу-шен зөвлөлгөөнд оролцогсдод хандаж үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, та нар үйл ажиллагаагаараа ах дүү орнуудтай нөхөрсгөөр харилцах намынхаа бодлогыг биелүүлж байна. Иймээс та нарын өмнө гавьяатай бөгөөд өргөн далайцтай зорилго тавигдаж байна.


607 Намынхаа заалтыг баримталж, МАХН, засгийн газар болон улсын албан газрын удирдлагын дор монголын ард түмний хайр халамжинд түшиглэн, үйл ажиллагаагаа хойшид үргэлжлүүлж гялалзсан амжилт үзүүлнэ гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлж Монгол, Хятад хоёр улсын ард түмний мөнхийн найрамдлыг ерөөв. Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Л.Пүрэвдорж, 5 дугаар зөвлөлгөөний ажил амжилттай болов гэж дүгнээд хурлын ажиллагааг хаав. Үнэн сонин. 1959.01.20. Мягмар. №16 (7150). 1-р нүүрт Хятадын тэргүүний ажилчдын анхдугаар зөвлөгөөн БНМАУ-ын социалист байгуулалтад гар бие оролцон тусалж, манай оронд ажиллаж байгаа хятадын тэргүүний ажилчдын анхдугаар зөвлөгөөн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн хурлын танхимд 1 дүгээр сарын 20-нд нээгдэв. Зөвлөгөөний ажиллагаанд БНМАУ-ын Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга О.Бат-Очир, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн орлогч дарга З.Дагва нар болоод нам, улсын байгууллагын удирдах хариуцлагатай ажилтан нар оролцож байна. Тус зөвлөгөөнд БНХАУ-ын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар оролцов. Зөвлөгөөнд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яамны дэргэдэх хятад ажилчдын хэрэг эрхлэх газрын дарга Ши Пин нээв. Дараа нь Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны хятад ажилчдын хэрэг эрхлэх товчооны дарга Л.Пүрэвдорж илтгэл хийв. Нөхөр Пүрэвдорж тус зөвлөгөөн нь энэ оны 3 дугаар сард болох улсын тэргүүний ажилчдын 11 зөвлөгөөний нэг бэлтгэл ажил болох бөгөөд тус улсад ажиллаж байгаа хятад ажилчдын ажлын шинэ арга, тэргүүний туршлагыг солилцуулж, нэгтгэн дүгнэж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ажилчдын хөдөлмөрийн идэвх бүтээлийг нэмэгдүүлэх, саяхан хуралдсан хятад кадруудын V зөвлөгөөний шийдвэрийг амжилттай биелүүлэх хэрэгтнийг хятад ажилчдын хүчийг дайчлахад тус зөвлөгөөний ажиллагаа чиглэгдэх ёстой гэж зөвлөгөөний зорилтыг тодорхойлоод Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны өмнөөс зөвлөгөөнд оролцогчид, тэд нараар уламжлал тус улсад ажиллаж байгаа бүх хятад ажилчдад баяр хүргэв. Илтгэгч, эх орондоо социализм байгуулах тэмцэлд монголын ард түмний олсон амжилтыг дурдаад энэ амжилт ялалтыг олоход та бүхэн гар биеэрээ оролцож байгаа нь бахдалтай хэрэг гэж тэмдэглэв. Хятадын ард түмэн түргэн, чанартай, хэмнэлттэйгээр ажиллаж үсрэнгүй дэвшилт хийх гэсэн коммунист намынхаа уриалгыг амжилттай биелүүлж байгааг илтгэгч дурдаад манай ард түмний социалист байгуулалтад их хятадын ард түмнээс үзүүлж байгаа зүйл бүрийн сэтгэл харамгүй тусламжийн тухай ярив. 1959 онд манай улс ардын аж ахуйг цаашид хөгжүүлэхэд хятад ажилчдын гүйцэтгэх үүрэг их байгааг илтгэгч тэмдэглээд үгийнхээ төгсгөлд зөвлөгөөнд оролцогсод хандаж,


608 1959 оны төлөвлөгөөг хугацааны нь өмнө биелүүлэх, давуулан биелүүлэх хэрэгт тэд үнэтэй сайхан хувь нэмэр оруулах нь лавтай юм гээд тус улсын социализмын байгуулалтад оролцож байгаа хятад ажилчдад хөдөлмөрийн амжилт хүсч монгол-хятадын найрамдал, хамтын ажиллагааны бэхжилтийг ерөөв. Дараа нь БНХАУ-ын Элчин сайдын Яамны дэргэдэх хятад ажилчдын хэрэг эрхлэх газрын дарга Ши Пин илтгэл тавив. Нөхөр Ши Пин тэргүүний хятад ажилчдын анхдугаар зөвлөгөөнд оролцогчдод БНХАУын Элчин сайд оролцогчдод БНХАУ-ын Элчин сайдын Яам түүний ажилтан нарын өмнөөс баяр хүргээд, хятад ажилчин, ажилтан нар монголын социалист байгуулалтад гар бие оролцож туслалцаж эхэлснээс хойш 3 жил гаруй болж байгааг тэмдэглээд БНХАУ, БНМАУ социалист байгуулалтдаа асар их амжилт олжээ гэв. Цааш нь илтгэгч хэлэхдээ, тэргүүний хятад ажилчны анхдугааар зөвлөгөөний зорилго, өнгөрсөн 3 жилийн ажиллагааны үндсэн дүнгийн тухай ярив. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 1959 оны чухал зорилттой уялдуулан хятад ажилчдын өмнө шинэ үүрэг зорилго тулгарч байгааг илтгэгч дурдаад монгол, хятадын ард түмний найрамдал хамтын ажиллагаа болон социалист бүх орны найрамдал хамтын ажиллагааны ирээдүйтэй холбоотой энэ хүндэт үүргээ амжилттай биелүүлэхийн тулд хүн бүр 3-аас доошгүй мэргэжил эзэмших, мэргэжлээ монгол нөхөддөө эзэмшүүлэх, техникийн хувьсгалыг цаашид өрнүүлэх ёстой гэх зэргийн олон чухал санамжийг зөвлөгөөнд оролцогсод өглөө. Илтгэлийнхээ төгсгөлд нөхөр Ши Пин хятад монголын ард түмний найрамдал, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны бэхжилт, ЗХУ тэргүүний социалист латерийд хүчин чадлын бэхжилтийг ерөөв. Дараа нь Монголын Үйлвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн орлогч дарга Дагва үг хэлж, зөвлөгөөнд оролцогсод монголын ажилчин анги, монголын үйлдвэрчний эвлэлийн өмнөөс баяр хүргэв. Тус зөвлөгөөнд БНХАУ-ын Элчин сайдын Яам, Хятадын Хөдөлмөрийн Яамнаас тэргүүний хятад ажилчдын анхдугаар зөвлөгөөнд ирүүлсэн баярын бичгийг БНХАУ-ын Элчин сайдын Яамны дарга Жон Жун-жу хятадын Хөдөлмөрийн Яамны ажилтай Ван Хайтай нар уншиж сонсгов. Зөвлөгөөний ажил үргэлжсээр байна. Г. Адьяа Үнэн сонин. 1959.01.22 № 18 (7152) Пүрэв. 2-р нүүрт. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1959 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн худалдааны хэлэлцээ амжилттай болж, БНМАУ, БНХАУ-ын хооронд 1959 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд энэ 1 дүгээр сарын 30-нд гарын үсэг зурав.


609 Уг протоколд Монголын талаас БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд О.Дэлгэржав, Хятадын талаас БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУ-ын Гадаад худалдааны Яамны орлогч сайд Жень Мин гарын үсэг зурав. Протоколд гарын үсэг зурахад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн Яамны сайд С.Цагаандорж, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар болон БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүн байв. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-Шен, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүд протоколд гарын үсэг зурах үед байлцав. БНМАУ, БНХАУ-ын хооронд 1959 онд харилцан бараа нийлүүлэх протоколын ёсоор БНМАУ-аас БНХАУ-д адуу, тэмээний ноос, өлөн гэдэс, тарвага, хэрэмний арьс болон хөдөө аж ахуйн бусад үйлдэхүүн нийлүүлэх бөгөөд БНХАУ-аас БНМАУ-д цагаан будаа, гурил, жимсний зүйл, гөлөм, булигаар, хөвөн болоод торгон бөс бараа, оёдлын машин техник төхөөрөмжийн зүйл зэрэг өргөн хэрэгцээний бусад бараа нийлүүлэх болжээ. Үнэн сонин. 1959.01.31 № 26 (7160) Бямба. 1-р нүүрт. МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Дамба, БНМАУ-ын Сайд нарийн Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Ч.Сүрэнжав нар БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Дамба, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Ч. Сүрэнжав нар, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жень Мин тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУын Гадаад Худалдааны Яамны сайд О.Дэлгэржав, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар байлаа. Уулзалтад, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн байв. Үнэн сонин. 1959.01.31 № 26 (7160) Бямба. 1-р нүүрт. БНМАУ-ын Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчийг хүлээн авч уулзав БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жень Мин тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч элэгсэг дотно ярилцав.


610 Уулзалтад БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд О.Дэлгэржав нар байлцав. Мөн уулзалтад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен байлаа. Үнэн сонин. 1959.02.01 №27 (7161) Ням. 1-р нүүрт. Дайллага болов БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн, БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жень мин тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчид Улаанбаатарт ирсэнтэй холбогдуулан өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Гадаад худалдааны Яамны сайд О.Дэлгэржав, БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд О.Дэлгэржав, БНМАУын Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд Ш.Цагаандорж нар болон БНМАУ-ын Гадаад Явдлын Яам, Гадаад Худалдааны Яамны хариуцлагатай ажилтан нар, БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн гишүүд байв. Мөн дайллагад БНМАУ-д гадаад улсаас суугаа худалдааны газрын төлөөлөгчдийн хариуцлагатай ажилтан нар байлцав. Дайллага элэгсэг дотно болов. Үнэн сонин. 1959.02.01 № 27 (7161) Ням. 2-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурал болов Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурал саяхан болж тус нийгэмлэгээс 1959 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Нийгэмлэгийн ажлын төлөвлөгөөнд БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг өргөн тэмдэглэх, Хятадын ард түмний их амжилтыг сурталчлахад чиглэсэн зүйл голлон оржээ. Үнэн сонин. 1959.02.05 № 30 (7164) Пүрэв. 1-р нүүрт. Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгээс кино үзүүлэв Хятад-Монголын найрамдлын гэрээг нийгэмлэгээс Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт бэлэг болгож ирүүлсэн “Арван таван хэлхээ зоос” гэдэг өнгөт кино зургийг саяхан тус нийгэмлэгээс үзүүлэв. Уул кино зургийг нам, засгийн удирдагчид БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар гадаадын бусад Элчин сайдын Яамны гишүүд Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, гишүүд үзэж сонирхов. Үнэн сонин. 1959.02.05 № 30 (7164) Пүрэв. 1-р нүүрт. Хятадын ард түмний их амжилт


611 БОЛД ТӨМРИЙН ҮЙЛДВЭР Бээжин хотын баруухан талд байдаг Ши Цзин шан уулын зүүн талаас уулын орой хүртэл байрласан болд төмрийн том үйлдвэр байгуулагдаад 40 шахам жил болжээ. Тус үйлдвэр, 1949-1957 он хүртэл 8 жилд 2 сая 660 мянган тонн төмөр 3 сая 30 мянган тонн кокс боловсруулсан бөгөөд одоо нэг өдөрт 800-900 тонн төмөр гаргаж байна. Тэр үйлдвэр ардын засгийн жилд ихээхэн хөгжиж ажилчды нь аж амьдрал урьд үзэгдээгүй сайжирчээ. Тэр үйлдвэрийг 2 дугаар таван жилийн төлөвлөгөөнд болд төмрийн комбинат болгохоор төлөвлөсөн бөгөөд одоо үйлдвэрийг 2 дугаар таван жилийн төлөвлөгөөнд болд төмрийн комбинат болгохоор төлөвлөсөн бөгөөд одоо үйлдвэрийг өргөтгөн байгуулах ажил амжилттай хийлгэж олон том зуух барьж ашиглалтад оруулжээ. Одоо тэр үйлдвэрт болд хайлах зуух 7, дунд зуух 2, жижиг зуух 3 ажиллаж байна. Үйлдвэр нь комбинат болсны дараа жилд 500000-600000 тонн болд хайлах ёстойг ажилчид 1 сая 800-900 мянган тонн болд 1 жилд хайлдаг болгоно гэсэн хөдөлгөөн гаргаж, 10 жилийн төлөвлөгөөг 4 жилд биелүүлэх их зорилт тавин ажиллаж байна. Тэндхийн ажилчид одоо 2 жилд хийх ажлыг 1 жилд хийх, болдын үйдвэрийн үйлдвэрлэн гаргах үйлдэхүүнийг нэг хагас дахин давуулан биелүүлэх зорилттой ажиллаж байна. ХЭ НАН МУЖИЙН ТАРИАЛАН АНГЛИЙГ ДАВЖЭЭ БНХАУ-ын Хэ нан муж, 1957 онд 70 сая 380 мянган мүү газарт буудай тариалжээ. Энэ нь бүх улсын тариалангийн талбайд 16,4%, буудайн 15,8%-ийг эзэлж байна. Тус мужийн нутгийн уур амьсгал нь ширүүн, ус чийгээр дутмаг, халуун салхи, шуурга их болдог боловч хүмүүсийн баатарлаг хөдөлмөр ийн үрээр тус мужийнхан гайхалтай сайхан амжилт олжээ. Жишээ нь: Хэ нан мужийн “Ши Фэн шан” шаны “Энх тайван” гэдэг ардын коммун 2 му хэмжээний туршлагын талбайд буудай тариалсан нь нэгэн му газраас 7230 жин буудай авч улсын хэмжээнд тэргүүлж, дэлхийд урьд өмнө гараагүй их амжилт гаргажээ. Хэ нан муж 1958 онд 22 миллард 300 сая жин тариа хураан авсны 18 миллард 800 сая жин нь буудай болно. Энэ муж, 1957 онд нэг мүү газраас дунджаар 113 жин ургац авч байсан бол 1958 онд нэг мүү газраас дунджаар 273 жин ургац авчээ. Хэ нан мужид 100 гаруй шан \сум\ байдаг. Түүний 27 сумын 12 сан 804 мянган мүү талбайгаас 6 миллард 72 сая жин буудай хурааж Англи улсаас давжээ. Бас Хэ нан мужийнхан бага, дунд хэмжээний усан сан 29502, усны хаалт 1012529-ийг байгуулсан ба шаталсан тариалангийн 3 сая 540 мянган мүү талбай засаж тариа тарихын хамт 367 мянган худаг малтаж, 110188 усны шуудуу татаж, уулын усны үерээс хамгаалах зорилгоор уулын хажууд 142 сая 40 мянган нүх малтаж, 29644 худаг шинээр гаргаж тариаланийн талбай усалхад ашиглажээ. Мөн 3 сая 391 мянган мүү атар газрыг засаж тариалан тарьжээ. Энэ бүх ажил нь чөлөөлөгдсөний дараа 8 жил хийсэн ажлаас 23 дахин их болжээ. УХАНЬ ХОТЫН КОМБИНАТ Ухонь хотын “Дунху” гэдэг нуурын зүүн хэсэгт өндөр яндан ярайж өтгөн утаа суунаглаж байв. Тэр бол хятадын болд төмрийн гурван том комбинатын нэг юм. Тус үйлдвэрийг1953 онд барьж эхлээд анхных нь зуухыг 1958 оны 9 дүгээр сард ашиглалтанд


612 оруулжээ. Урьд нь 100 метр яндан барихад 120 өдөр хэрэгтэй байдаг байсан бол одоо манай үйлдвэр 125 метр өндөр янданг 45 өдөрт барьдаг болов. Үйлдвэр байгуулахад ийм хурдан явц дэлхий дахинд цөөн тохиолдсон явдал гэж тэр үйлдвэрийн дарга нь тайлбарлаж байв. Тус үйлдвэрлэлийн системд болд, машин, кокс боловсруулах зэрэг том жижиг 41 үйлдвэртэй бөгөөд 65 мянган ажилчин ажиллаж байна. Эдний дотор “коммуннизмын бригадын дарга нар” гэж алдаршсан цахилгаан гагнуурын бригадын дарга Ли Хуа-би, У Юй-мин нар ажиллаж урьд нь тэндхийхний хийж чаддаггүй байсан юмыг хийх, бусад бригадын биелүүлж чаддаггүй нормыг биелүүлэх, хамгийн хэцүү хүнд ажлыг хийх зэргээр хамтарсан хүчээр ажлаа сайжруулах 9 болзлыг гаргаж уралдаанд үүрэг аваад бусдаасаа тэргүүлж байгаа ажээ. 1958 онд дарга Мао Цээ-дун тэнд ирж уг ажилчидтай уулзжээ. Тэр үйлдвэрийн ажилчдад зориулсан 3 том больниц, 41 клуб, 6 кино театр, 11 бага сургууль, дунд сургууль, их сургууль, үйлдвэрийн, техникум, оройн 10 жилийн сургууль, дээд сургууль ажиллаж байна. Тэр үйлдвэр ашиглалтанд бүрэн ороод янз бүрийн хэмжээний хавтгай ган төмөр, ган хоолой, барилгын арматур кокс, химийн бордоо, том суурь машин зэрэг олон зүйл хийх юм байна. Хэдхэн жилийн өмнө нуур байсан тэр газар одоо 300 мянган хүнтэй үйлдвэрийн том хот байгуулсныг үзэхэд үнэхээр басхдалтай байна. ШАНХАЙН ОЙМС НЭХЭХ ҮЙЛДВЭР Тус үйлдвэрийг 12 жижиг хувийн үйлдвэрийг нэгтгэн 1966 оны 10 дугаар сард байгуулжээ. Үйлдвэрийн ажилчдын 80% нь эмэгтэйчүүд юм. Үйлдвэрт үсрэнгүй давшилт хийх ажил ихэд өрнөж, машиныг өөрийн бололцоогоор шинэчлэн засах ажилчид мэргэшлээ дээшлүүлэн үсрэнгүй давшилт хийх явдлыг үйлдвэрийн намын байгууллагаас зохион явуулжээ. Үүнд тэд өөр үйлдвэрээс хэрэгцээгүй болсон 20 машин авч комисс байгуулан судалгаа ажиллаад дутуу зүйлийг сэлбэн засч ашиглалтад оруулжээ. Бид өөрсдөө төмөр хайлж мотор, янз бүрийн эрэг, шураг хийж 20 машиныг 1958 оны 9 дүгээр сард бүрэн ашиглав. Энэ нь нэг ажилчин, гараар өдөрт 20 оймс нэхэж байсныг машинаар 144 ширхгийг нэхэх болгосон нь өмнөхөөс 6 дахин их бүтээл гаргаж, ажилчдын дундаж цалин 40 юань байсныг 75-80 юань болгож чадав. Бид 1957 онд улсдаа 3 сая юанийн орлого оруулсан бол 1958 онд 50 сая юанийн орлого оруулж байна. Манайд төмөр ган хайлах, кокс боловсруулах хэд хэдэн зуухтай болж улсад үйлдвэрийн захиалгаар мотор эрэг, шураг хийж байна. Оймс нэхэх үйлдвэр хүнд үйлдвэрйин ажиллагааг эзэмшиж чадсан нь түүхэнд гараагүй хэрэг юм гэж тэндхийн удирдах нөхөд ярьж билээ. ШААЗАН ВААРЫН ХОТ Кантон хотын өмнө Шиван гэдэг жижиг хот байна. Тэнд шаазан ваарын үйлдвэр байгуулагдаж ажилласнаас хойш 1000 гаруй жил болжээ. Тус хотод чөлөөлөгдөхийн өмнө ваар савын хувийн жижиг үйлдвэр маш олон байжээ. Одоо тэр жижиг үйлдвэр улсын том үйлдвэр болж, тэнд 28 мянган урчууд ажиллаж байна. Уг үйлдвэрт ваараар нарийн гоёмсог зүйл, уран барилгын чимэглэл, ард түмний өргөн хэрэгцээний сав суулга, аж үйлдвэрийн болоод цахилгааны хэргэсэл хийж байна. Тус хотынхон цөм урчууд бөгөөд ваараар ус татах машин, цаасны үйлдвэрийн машин янз бүрийн салхивч, мотор зэргийг хийж ган төмрийг


613 хэмнэн бусад зүйлд хэрэглэх боломжийг олгожээ. Тэр жижиг хот, өөрийн бүтээлээр хятадын өмнөд 7 мужийг хангахын хамт нарийн гоёмсог урлагийн эдлэлээр өөрийн улсыг хангаж бас гадаадад гаргадаг байна. Хятад улсад энэ мэт олон үйлдвэрийг бид үзэв. Хятадын хөдөлмөрт дуртай ажилч хичээнгүй ард түмэн, коммунист намынхан мэргэн удирдлагаар өөрийн оронд социализм байгуулах хэрэгтээ гарамгай ажиллаж дөхөм аргаар бүхнийг бүтээж байна. Хятадын ард түмэн үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд бүх чадал авьяасаа дайчилж өдрийн ажлыг цагт, сарын ажлыг өдөрт хийж, өнгөрсөн нийгэмд 40 жилд хийж байсан ажлыг одоо нэгэн жилд хийх зорилготой байна гэж тохиолдсон хүн бүхэн тайлбарлаж байлаа. М.Мягмаржав Үнэн сонин. 1959.02.10 № 34 (7168) Мягмар. 4-р нүүрт. Монгол, Хятад улсын тэшүүрчдийн нөхөрсөг уулзалт БНМАУ, БНХАУ-ын тэшүүрчдийн нөхөрсөг уулзалт энэ 2 дугаар сарын 22-ны өдөр спортын сайн дурын “Соёл” нийгэмлэгийн мөсөн гулгуурын газар болов. Тэшүүрчдийн нөхөрсөг уулзалтад нөхөр Д.Балжинням, Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Д.Моломжамц, Ж.Самбуу, Ч.Сүрэнжав нар болон БНМАУ-ын яамдын сайд нар олон нийтийн байгууллагын удирдах хүмүүс байв. Мөн гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн нар байлцасны дотор БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн байв. 13 цаг болоход тэшүүрээр хурд, хүч тамираа үзэлцэхээр зэхсэн Монгол Хятад хоёр улсын тамирчдыг эгнээ цувааагаар гарч ирэхэд үзэгч олон алга ташиж баяр хүргэв. Нөхөрсөг уулзалтын ерөнхий шүүгч Цэндсүрэн, тамирчдаа уралдаанд бэлэн болсныг мэдэгдсэний дараа БНМАУ-ын Биеийн Тамир Спортын Хорооны дарга Ж. Лхагвасүрэн үг хэлж уралдааныг нээв. Ман БНХАУ-ын тэшүүрчдийн тэргүүн Хятадын биеийн тамирын хорооны гадаад харилцааны дарга Чжан Лянь-хуа монгол хятадын тэшүүрчдэд баяр хүргэж үг хэлэв. Дараа нь тамирчид тус хоёр улсын төрийн далбааг өргөхөд хөгжимд монгол хятад хоёр улсын төрийн дуулал эгшиглэв. Энэ өдрийн уралдаанд эмэгтэйчүүд 500, 1500 метр, эрэгтэйчүүд 500, 5000 метр газарт тус тус уралдав. Үнэн сонин. 1959.02.24 № 46 (7180) Мягмар. 1-р нүүрт. Монгол, Хятадын тэшүүрчдийн нөхөрсөг уулзалтын анхны өдөр 1959 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын “Соёл” нийгэмлэгийн мөсөн гулгуурын талбай дээр болсон Монгол, Хятадын нөхөрсөг уулзалтын уралдааны анхны өдрийн явцаас үзвэл; эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд БНХАУ-ын тамирчин Чан Су-лань 54,6 секунд хурдалж 1 дүгээр байр эзлэв. БНМАУ-ын тамирчин Лхамжв 54,8 сек,


614 БНХАУ-ын тамирчин Чуй Шунь-цзы 54,9 секунд гүйж 2, 3 дугаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн 1500 метрт Хятадын Чуй Шунь-цзы 3 минут 53 сек хурдалж 1 дүгээр байр эзэлж, хятадын Чен Мэй-инь 3 мин, 01,8 сек, монголын Лхамжав 3 мин 03,2 сек тус тус гүйж, 2, 3 дугаар байранд оров. Эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд БНХАУ-ын тамирчин Бай Цзюй-чэн 44,8 секунд хурдалж 1 дүгээр байр эзлэв. БНМАУ-ын тамирчин Гүржав, БНХАУ-ын тамирчин Ван Цзинь-юй, Ли Тай-чуан нар тус бүр 46,8 секунд хурдалж 2 дугаар байранд оров. 5000 метрт хятадын Ван Цзинь-юй 9 мин 07,8 сек хурдалж 1 дүгээр байр мөн Бай Цзюйчэн 9 мин 41,2 сек гүйж 2, 3 дугаар байранд оров. Нөхөрсөг уулзалтын уралдаан дараагийн өдөр үргэлжилнэ. Үнэн сонин. 1959.02.24 № 46 (7180) Мягмар. 1-р нүүрт. Хятадын тэшүүрчид сайхан амжилт үзүүлэв Спортын сайн дурын “Соёл” нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь мөсөн гулгуурын талбай дээр энэ 2 дугаар сарын 22-нд эхэлсэн БНМАУ, БНХАУ-ын “Тэшүүрчдийн нөхөрсөг уулзалтын уралдаан” уржигдар дуусав. Нөхөрсөг уулзалтын уралдааны дүнгээс үзвэл эмэгтэйчүүд 500, 1000, 1500, 3000 метрийн дөрвөн зайд уралдаж БНХАУ-ын тамирчин Чуй Шунь-цзы, дөрвөн зайны нийлбэрээр нэг-дүгээр байр, Чан Су-лань 2 дугаар байр, БНМАУ-ын тамирчин Лхамжав (“Алдар” нийгэмлэгийн) 3 дугаар байр эзлэв. Эрэгтэйчүүд 500, 1500, 5000, 10000 метрт уралдаж БНХАУ-ын тамирчин спортын мастер Ван Цзинь-юй дөрвөн зайн нийлбэрээр 1 дүгээр байр эзлэв. Мөн спортын мастер Вай Цзюй-чэн 2 дугаар байр, Ли Тай-чуан 3 дугаар байр тус тус эзлэв. Нөхөрсөг уулзалтын уралдаан дуусахад БНМАУ-ын Биеийн Тамирын Хорооны дарга нөхөр Ж.Лхагвасүрэн монгол хятад хоёр улсын 1950 оны “соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор зохиогдож байгаа тэшүүрчдийн нөхөрсөг уулзалт амжилттай болсныг тэмдэглэж уралдаан дуусаж хаасныг мэдэгдэв. Нөхөрсөг уулзалтын уралдаанд байр эзэлсэн тамирчидад БНМАУ-ын Биеийн Тамирын Хорооны 1, 2, 3 дугаар зэргийн дипломыг гардуулан өгөв. Нөхөрсөг уулзалтын уралдааны дүн, БНХАУ-д биеийн тамир спорт маш их хөгжиж хятадын биеийн тамирчид спортын арга техникийг чадамгай эзэмшсэний сайхан амжилтаар үзүүлэв. Хятадын тэшүүрчдийн бүрэлдэхүүнд оролцож байгаа спортын мастер нөхөр Вай Цзюй-чэн бол 1959 онд Москва хотноо болсон дэлхийн тэшүүрийн аврага шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр эзэлж байсан хүн юм. Монгол хятадын тэшүүрчдийн энэ удаагийн нөхөрсөг уулзалт манай орны залуу тэшүүрчдэд спорт практикийн маш их холбогдолтой туршлага өгөв. Үнэн сонин. 1959.02.25 № 47 (7181) Лхагва. 1-р нүүрт. Хятад нөхдийн сайхан туршлага шинэ санаачилга


615 Ах дүү нарын бүтээн байгуулалтын туршлагаас суралцъя Манай ах хөрш Хятадын ард түмэн 1958 онд үйлдвэр, хөдөө аж ахуй гол бүтээгдэхүүн ган хайлуулалт, үр тарианы хураалтыг 1957 оныхоос 2 дахин нэмэгдүүлж, ган хайлуулалтаар Английн 32 жил хийж байсныг ганцхан жилд бүтээж дэлхий дээр 19 дэх байранд байснаа 7 дахь байранд үсрэн орлоо. Мөн нүүрс гаргалтаар дэлхийн 3 дахь байранд хүрчээ. Тэрчлэн үр тарианы асуудлыг шийдвэрлэж, улаан буудайн нийт ургац Америкаас давж дэлхий дээр 2 дугаар суурь эзлэх боллоо. Коммунист намын мэргэн удирдлагад зориг нь бадарсан хятадын ард түмэн, хөдөлсмөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх эх оронч хөдөлгөөн өрнүүлж зөвхөн өнгөрсөн 1958 онд 5 мянга гаруй нэр төрлийн техникийн чухал бүтээгдэхүүн шинэ санаачлагын үндсэн дээр туршин үйлдвэрлэжээ. Түүний дотор тийрэлтэд нисэх онгоц, бусад төрлийн нисэх онгоц, галт тэрэг, авто машин трактор, төрөл бүрийн суурь машин, цахилгаан хэрэглүүр, зурагт радио, цахилгаан станц зэрэг олон төрлийн шинэ шинэ техникийг Хятадын түүхэнд анх удаа шинээр бүтээжээ. Тэрчлэн хөдөө аж ахуй дээр моторт анжес, үр цацах хэрэгсэл, дарш ба малын тэжээл боловсруулах машин, усны төрөл бүрийн шахуурга, хонь хяргах машин, төрөр бүрийн хөрөө зэрэг 320 мянга гаруй нэр төрлийн багаж хэрэглэл зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Бас тариалангийн ажилдаа агротехникийн шинэ шинэ арга өргөн хэрэглэж, 1 га тутмаас хурааж авах ургацын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж чаджээ. Хойт хятадад 42 сая га газар хамарсан элсэн цөлийг өөрчлөх ажил амжилттай хийж Өвөр монгол, баруун хойт хятадад 1.4 сая га газрыг ой нуга болгон 3 сая 333 мянган га газарт өвс ургамал тарьжээ. Тэрчлэн соёл, шинэжлэх ухааны салбарт дээрхийн нэг адил эх оронч шинжийг санаачлах хөдөлгөөн нэг адил өрнөж, оюутан сурагчид шинжлэх ухааны онолыг практиктай холбон мэддэг боллоо. Өнгөрсөн жил Бээжингийн 100 дунд сургуулийн 58 үйлдвэртэй холбоо тогтоож, өдөр тутам практикийн хичээл хийжээ. БНХАУ-ын бүтээн байгуулалтад гарч байгаа шинэ тэр санаачлага туршлага, манай оронд ажиллаж байгаа хятад нөхдөөр дамжигдан тус улсын үйлдвэр, аж ахуйн газарт нэвтэрч байна. Жишээлбэл: Манайд ажиллаж байгаа хятад ажилчдаас энэ завсар 600 гаруй шинэ санаачлага гаргасны 427 нь үйлдвэрт нэвтэрч, түүний дотор 600 мянга шахам төгрөгийн үнэ бүхий 1677 нэр төрлийн үйлдэхүүнг ажлын гадуур хаягдал ашиглан улсаас зардал гаргалгүй бүтээжээ. Иймд хятад нөхдийн туршлагыг түшиглэн зарим нэг зүйл хийж болох юм. Жишээ нь: Авто баз, засварын газар зэрэг аж ахуйн газрууд ширэм төмөр хайлах жижиг хялбарчилсан зуух барьж, хаягдал ашиглан зуухны ам, ширэм, шүүр зэргийг хийж болох байна. Мөн үйлдвэрлэлийн артелиуд ясаах товч, савх, гоёл чимэглэлийн зүйл хийх, ямааны сахал, адууны дэл сүүл, сарлагийн савга ашиглан янз бүрийн шүүр сойз хийх, дэрс, зэгс, шарилж зэрэг ширхэгт ургамал ашиглан баглаа боодлын зүйл буюу элдэв сүлжмэл хийх, эмийн ба бусад ховор ургамал түүж ашиглах хуучин даавууны өөдсийг дахин боловсруулах, хонь ямааны арьсыг хуулж, 2-3 арьс болгох, хуучин гутал шаахайгч засч


616 шинэ болгох зэрэг элдэв хаягдалыг боловсруулах суурь машин бүхий тасгуудыг үйлдвэрлэлийн артелиудад байгуулж ажиллуулахаас гадна лаа зэрэг бололцоотой зүйлийг өөрийн дотор боловсруулдаг болох нь чухал байна. Эдгээрийн үндсэн дээр өдөр тутмын өргөн хэрэгцээт зүйлээр албан байгууллага, хөдөлмөрчдийг хангахаас гадна импортын барааны нэр төрлийг олшируулах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой зүйл болох юм. Мал аж ахуйг хөгжүүлэх, ашиг шимийг дээшлүүлэхийн нэг чухал нөхцөл болох хүнсний ногоог өргөн хэмжээтэй тарьж, малыг олноор худалдах, алж идэх явдлыг аль болохоор багасгах, малаас гарах ашиг шимийг дээд хэмжээгээр ашглан, махны булчирхайг хүртэл хагас боловсруулж болох байна. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс саяхан ажилчин албан хаагчид, оюутан сурагчдыг биеийн хөдөлмөрт тогтмол хугацаагаар оролцуулах талаар тогтоол гаргасан явдал ажилчин албан хаагчид, оюутан сурагчдыг хөдөлмөрийн дадлага туршлага, ажлын тэсвэр хатуужилтай болох анхны алхам болно. Энэ шийдвэрийг амьдрал дээр биелүүлэхийн тулд нарийн зохион байгуулалт тодорхой төлөвлөгөөтэй орж ажиллах явдал шаардагдаж байна. Ингэж хөдөлмөр их өрнөж байгаа үед ах дүү нөхдийн сайхан туршлага, шинэ санаачлага, ажлын арга барилаас өөрийн оронд бүтээлчээр хэрэглэх нь манай социализын байгуулалтад үнэтэй хувь нэмэр болох юм. Н.Найданжав Үнэн сонин. 1959.03.05 № 54 (7188) Пүрэв. 3-р нүүрт. Мин-хуагаас ирсэн хүн (Найруулал) Умар зүг аялан мордох болжээ. Хятад улсын Хэй-бай мужийн Тань-Шинь хот үнэхээр сайхан. Шаазан ваарны Мин-хуа үйлдвэрийн үй олон ажилчин, гоё хээнцэр цэцэг хуартай ганган дэгжин хийцтэй шаазан, ваар эдлэлээ зогсоо зайгүй үйлдвэрлэн гаргах нь булгийн ус ундрах мэт ариван байв. Нэг өдөр, тэр үйлдэврийн ажилчин Люү-гүнийн танил сайн найз нөхөр нь ирээд, - Люү-гүн чамд баяр хүргэе! Гэжээ. Урьд нь тийм онцгой байдал бараг л тохиолддоггүй болохоор “пин пан” гэдэг зуухны хажууд зогсож байсан Люү-гүн ихэд гайхаж түүнд, - Хүн баярлах юм над гараагүй дээ гэхэд сайн нөхөр нь - Гараад байна гараад байна! Намын байгууллага чамайг ирнэ үү гэнэ гэж хэлсэнд Люүгүн гэнэт тэгэж хэлсэнд “Намын байгууллага” гэсэн үгийг дорхиоо бодмогцоо баярлаад, ажлынхаа хормогчоо тайлж, гарынхаа шавар, тоосыг ч арчилгүй тэр чигээрээ явжээ. - Би баахан ярилцаж цаг дөхүүлчихлээ шүү! Коммунист нам Мао дарга ажилчин биднийг уриалж байна! Бид эх орондоо социализм байгуулж байна. Бас социализм байгуулж байгаа ах дүү нартаа гар биеэр туслахыг уриалж байна! Тэхлээр Люү-гүн чи, ариун шударга үйл ажилд ах дүү нартаа туслахаар явах болжээ гэсэнд Люү-гүн тэрхэн зуур тухайлан бодолгүйгээр,


617 - Хэнийд туслах юм бол? Гэвэл - БНМАУ-д социализм байгуулах хэрэгт! Гэж намын, байгууллагын дарга хэлжээ. Люү-гүн нутгаас гарч Зүүн хойт хятадад Японы түрэмгийлэгчидтэй 3 жилийн турш тулалдаж, дараа нь эх орондоо ажиллаад энэ зэрэгт хүрлээ. Одоо, Монгол оронг үзэхээр барахгүй социалист байгуулалтад гар бие оролцон туслна гэдэг сайхан хэрэг гэж бодож амжаад. “Зүйтэй” гэж ганцхан үг хэлсэнд, намын байгууллагын дарга шавар тоос болсон гары нь барьжээ. Эдлэл болсон шаазан элдвийг бодож яарсан сэтгэл хоёр хосолсоор байж ээлжийн ажлаа дуусгаад гэртээ ирсэн байжээ. Люү-гүний гялтгар хар үстэй, 4 хөөрхөн хүүхэд нь тойрон бужигнаж, хамгийн бага хүүхэд нь ээжийнхээ хормогчоос чаргууцалдан хулсан савхаа нэг гартаа базан барьжээ. Жань-ши ээж нь хүүгээ явах болсныг сонсоод, -Тэнгэр минь, чи гэрийн эзэн хүн шүү! Люү-гүн чи бол гэр толгойлох ёстой. Олон жил, сараар орон гэрээсээ хөндийрч явсан чинь бидэнд чамлагдаагүй дээ. Би, Мин-хуа үйлдвэрт очоод, намын байгууллагын даргатай зүй ёсоор хэлэлцье! Гэх зэргээр хэлэхэд. Люү-гүн учир бүхнийг ятган тайлбарлаж ойлгуулсаар хэдэн хоног өнгөрөхөд явах хугацаа босгон дээр иржээ. Нэг нутгаас явах хүмүүс хэзээнээ бэлэн болсон байв. Тэгээд мөн буурал болсон Жань-ши ээж, гэргий Жань Шу-ен нь Люү-гүнээ Тянт-шань хотын Мин-хуа үйлдвэрийн үүднээс үй олон хүний хамт умар зүг үдэн мордуулжээ. Өндөр яндангийн утаа. 1955 оны 6 дугаар сар, монгол нутагт цэцэг ногоо дэлгэрч, уян хөхөө донгодож байв. Дотроо тус бүр таван тасалгаатай хоёр жижиг зуухтай, нилээд давчим өрөөнд хөх хувцастай хэдэн хятад хүн зогсч, монгол хүнтэй гар хуруугаа дохилцон ярьж инээлдэнэ. Тэдний дотор өндөр нуруутай, өтгөн хар хөмсөгийг тодруулсан цайвар царайтай эр дунд насны хүн бодолгошрон тэр зуухыг ширтэн зогсоно. Тэр, хэд хоногийн өмнө ирсэн Люүгүн байв. Люү-гүн үйлдвэрийн даргатай уулзаж, - Зуух маань миний санаанд нийцэхгүй байна. Энэ хэвээрээ л байх юм бол ажил биш болно гэж хэлжээ. Үйлдвэрийн дарга ингэж Люү-гүнд, - Та л мэддэгийг мэддэг, хийдэгийг хийдэг мэрэгжилтэн хүн! Би юу гэх вэ гэхэд, Люү-гүн, ямар ч гэсэн ямбалах гэж энд ирээгүй болохоор ажиллаад үзье гэж шийджээ. Люү-гүн, ваар, шаазан шатаадаг тэр хоёр зуухны хэв загварыг өөрчилж, Мин-хуа үйлдвэрийн “пин пан- зуухтай ойролцоо болгомоор гэж бодов. Тэр өөрөө ваар, шаазангын хэв барих, хээ хуар тавьж пааландах, шатаах мэрэгжлийн хүн биш зөвхөн шатаах зуухны загвар гаргах, удирдаж бариулдаг мэргэжилтэй хүн болохоор тэр тухайгаа л боджээ. Гэтэл нөхөд нь шаазан, ваар зэрэг зүйл бол хээ хуаргүй, цулгуй цагаан юм болоод байх юм, яая даа байз! Гэж бодож, бас нөгөө нэг нь шавры нь хаанаас авч ирдэг бол? Гэхчлэн бодоцгоож байжээ. Зуухыг өөрчлөх загвараа гаргаж үйлдвэрийн зархиргаанд оруулсанд зөвшөөрч, Люү-гүн турших замаар өдөр шөнөгүй яаран ноцолдож байж зуухаа өөрчилжээ.


618 42 дөрвөлжин метр талбайтай зуухан дээр 80 дөрвөлжин метр талбаатай зуух нэгийг нэмж гурван зуухтай болгожээ. Тэгтэл сайхан амжилт төдийл гарсангүй. Люү-гүн, түүнээ тал бүрээс нь судлан үзэж, эцэст нь тус бүр 40 дөрвөлжин метр талбайтай хоёр зуухны яндан маань шинэ барьсантай гурван зуухны утааг сорж дийлэхгүй байсныг олжээ. - Люү-гүн ээ! Одоо юу хэрэгтэй вэ? Гэж үйлдвэрийн дарга асуусанд Люү-гүн, - Өндөр яндан хэрэгтэй гэв. Үйлдвэрийн дарга түүнийш дагуулаад, - Яадаг билээ, Люү-гүн минь! Гэж дуу алдаад, - Чухам хэдэн метр? Гэж асуунгаа нэг гараа дээш өргөж өндрийн хэжээг зангаж заав. Люү-гүн шуудханаар, - 25 метр! Гэсэнд дарга гайхсан царайгаар, - Яасан өндөр юм бэ? Комбинатын яндан гэсэн үг үү дээ? Гэжээ. Туршиж байгаа шинэ ажилдаа Люү-гүний сэтгэл байнга зовинж, шөнөдөл ч түүнээ боддог байв. 25 метр өндөр янданг барихад үнэхээр төвөгтэй мөнгө зардал ч их орох байсанд хямд арга сүвэгчлэх тухай бодож нөхөдтэйгээ ч зөвлөжээ. Тэдгээр бодох, зөвлөх хоёрын ачаар 10 метр яндан нэгийг нэмэн барих болж, удаж төдөлгүй хялбар хөдөлмөр, бага мөнгөөр санаснаа бүтээж сая амжилт олж, сэтгэлээ нэг үе амруулжээ. 10000 аягыг нэг удаагийн шатаалтаар гаргадаг байсан бол 30000 аяга гаргах болж үйлдвэр баахан өргөсч, монгол ажилчныг нэмж авчээ. - За, цагаан шаазангаа яах вэ? Цулгуй чигээр нь цувуулаад байх уу, хээ хуартай цувуулах уу гэдэгт хятад ажилчдын дотор шинээр гарч иржээ. Тэд ярилцсаар байж, - Манай улсаас будаг, материал авчрахаар захиалга хийвэл ямар вэ? Гэж үйлдвэрийн даргад санал тавьсанд маш баяртай хүлээж аваад, хойтон жил нь хээ хуарын бүх материал бэлэн болж бас нэг зуух шинээр барих явдал шаардагдав. Тэр нь ч удаж төдөлгүй зөвшөөрөгдсөнд, Люү-гүн загвар гаргалаа. Тэгээд ч хээ хуартай аяга шатаах 10 метр яндан бүхий битүү зуух хоёрыг барьжээ. ...1958 он гарч, Люү-гүний ажиллах хугацаа дуусчээ. Люү-гүн, За, би юу бүтээчихээд буцах болов доо гээд бодоход цулгуй цагаан аяга, цоохор болснооё өөр тийм гэх олигтой юм өөрт нь бодогдсонгүй. Ийм үед буцах уу, дахин 3 жилээр азнах уу? гэж удирдах кадр асуусан, Люү-гүн бодол болж байгаад хаиулахдаа: -Монгол улсад ажил чухам байвал би азнахаас татгалзах юмгүй, онцын ажилгүй бол буцъя! Гэжээ. Үйлдвэрийн даргаас эхлээд дохио зангаа оролцуулан байж ярилцаж сурсан ижилсэж дассан монгол нөхөд нь түүнийг үлдэх болсонд баярлаж, Люү-гүн ч тэдэнтэйгээ хамт ажиллах, дутуугаа санасандаа хүртэл хийж дуусгах болсондоо баярлажээ. Тэр жилдээ, эх нутагтаа 2 сарын амралтаарааа очиж Жань-ши ээж, гэргий хүүхэдтэйгээ золгожээ. Нэг өдөр ээждээ, Би Монгол улсдаа буцах юм шүү дээ! Над хийх ажил байгаа юм даа гэжээ. Хүүгийнхээ тийм үгийг дуулсан Жань-ши ээж нь урьдын адил даан их татгалзсангүй,


619 -Миний хүү явах хэрэгцээтэй хойно явах л хэрэгтэй! Бид бас эндээ ажиллаж, тутрага, амуу будаа тэргүүтнээр элбэг дэлбэг байна. Тэнд чухал, чухал ажил байгаа бол “ тусыг дуустал нь хий” гээд ажилтай хүн ганцаараа байх нь нэн төвөгтэй, тэхлээр бэрийг бага хоёр хүүхэдтэйгээ аваад буцсан чинь дээр гэжээ. Манай үйлдвэр Мин-хуад ойртов. 1955 оныг бодвол, манай үйлдвэр ёстой Мин-хуа шиг боллоо гэхэд болно. 800 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилга сүндэрлэн өндөр яндангаар нь тэнгэр тулам утаа оргилсон үйлдвэр болжээ. - За, Люү-гүн минь! Шаатаасан аяга их л хэмхэрдэг юм даа! Гэж нэг ажилчин хэлжээ. Люү-гүн баахан бодож байгаад: - Хэд хэмхэрдэг юм бэ? Гэж асуув. Тэр ажилчин нэг хайрцаг дүүрэн хэмхэрсэн шаазанг зааж, - Өчигдөр, өнөөдрийнх энэ шүү дээ! Тэгээд л та болоод үз дээ гэв. Люү-гүн, тусгай мэрэгжилтэй Ли Шү-лян, Ван Зуо-дүн нартай сайн зөвлөж, шинэ арга сүвэгчлэн туршихаар, бас шаазангийн шороог гадаадаас авчирдаг нь чирэгдэлтэй гэж ярилцжээ. Ли Шү-лян , Ван Зуо-дүн хоёр шаазанд тохирох, нутгийн нарийн шороо хайх, Люү-гүн, шаазан олноор хагардгийн шалтгааныг олох болцгоожээ. Люү-гүн, хэдэн хоног уйгагүй ажилласаны хүчээр хэд хэдэн шалтгааныг олов. Шаазанг бүдүүн шороогоор хийж байхын хамт, нойтон хэвийг ширүүн дориун барьж тавьснаас ан цав гардаг, шатаахын өмнө нойтон байхад нь газар тавьж байснаас ёроолд нь шороо наалдаж шатаалтаар шаазангаа хагалдаг, шатаахын тул даврхарлахдаа эв эгц биш хэлтгий, хэв гавы нь тохируулахгүй, ялимгүй зүйлээс болж байжээ. Тийм шалтгааныг арилгаж чадсан хойно 100 шаазангаас 30 нь эвдрэх биш 7 шаазан эвдрэх болжээ. Нөгөө хоёр мэрэгжилтэй нь хөдөө явж, хотын ойролцоо Дорноговь аймаг хоёроос гадаадаас авчирдагаас дутуугүй нарийн шороо олж, бүх ажлыг амжилттай босгосон юм. “Мангасыг дарсан” амжилт гарав.шаазан шатаалтын шөнийн нэг ээлжинд Люү-гүй ажиллав. Люү-гүнд-бидний барьсан энэ пийшин маань даан ч мангас шиг юм даа. Зөвхөн нэг удаа шатахад 36 цаг зарцуулж 5.5 тонн нүүрс түлнэ гэдэг их гарлагтайяа. Тэгээд 30 мянгахан шаазан шатааж гаргахыг яана гэх зэргээр бодох тусам даан ч хэцүү байжээ. Люүгүн тэгж бодсноо үйлдвэрийнхээ дарга монгол ажилчидтайгаа зөвлөн ярилцаад юу ч бол орох түлш зарцуулах цагаа багасгахаар тоглоом туршаад үзэх болжээ. Лю-гүний зорилго бол түлш хугацаа хоёрыг багасгах нэг удаа шатаах шаазангаа нэмэгдүүлэхэд байв. Тэгээд нэг шөнө Лю-гүн шаазангаа шатаасан чинь 3.5 тонн нүүрс түлж 26 цаг болтол шаазангийн шаталт аль хэдийн гүйцсэн байжээ. Тэр аргаа дахин зургаан удаа туршиж өөрөө туршилтаа баталсны эцэст үйлдвэрийн дарга Ли Шу-лян, Ван Зуо-дүн мэргэжилтэн нартаа сая хэлжээ. Даргын ажлын тасалгаанд бригадын дарга нар, мэргэжилтэн, нягтлан бодогч гэхчилэн хариуцлагатай хүмүүс цугларч Люү-гүний нээж өгсөн аргыг “ёстой мангас дарсан үлгэрийн баатар”-ын тухай мэт ярилцаж байв. - Их иддэг зуух маань “хоолноос гарах” нь тэр үргэлж бригадын нэг дарга хошигнон хэлээд, бүгдээр инээлдэн Люү-гүнийг харцгаав.


620 - Би дахин дахин туршлаа. Одоо 2 тонн нүүрс, 10 цаг хэмнэж болно! Тэмипь шалгаад үз! Гэж Люү-гүн хэлээд унаж байдаг халимаг үсээ илэв. - Люү-гүн чи ёроол нь цоорхой хувин шиг зуухнаас үйлдвэрийг аварлаа даа гэж дарга баясгалантай хэлээд, тэр аргыг нь сонсов. Нэг ээлжийн шаазан шатаалтанд 36 цаг 5.5 тонн нүүрс орно гэдэг хэмжээ хүн бүрд сольж болшгүй хууль шиг ойлгогдож байж. Тэгээд шаазангийн шаталт хэдий хугацаанд, хэдий хэмжээний түлш түлсний эцэст гүйцэдгийг ажиглаагүй байжээ. Люү-гүний, шаазан шатаах бригаын даргаар томилогдож, тэр ажлыг удирдан хийх хариуцлага нэмэгдэв. Ажлаасаа тарсан Люү-гүн улс амьтны хамгийн сүүлд цас чахруулсаар, цан хүүрэг болчоод гэртээ ирдэг байжээ. Гэргий нь аль хэдийн хоолоо хийчихээд харуулдан байж угтан, үүр цүүрийн үнэгэн харанхуйд босчихсон хоол, цайгаа бэлдэн зэлэн болгодог заншил нь Люү-гүнд юутай тустай, ажилд ч дөхөмтэйг хэлж баршгүй. Үйлдвэрийн захиргааны хурлаар үйлдвэрлэлийн ямар нэг асуудал хэлэлцэх болгонд Люү-гүнг оролцуулж санал зөвөлгөөний нь сонсдог. Гаргасан саналы нь ч дэмждэг байсанд Люү-гүн дотроо их баярлан ямар нэг юм бүтээхсэн гэж шувт бодно. Санаачлан бүтээгч Люү-гүний нэр олонд алдаршлаа. Мин-хуагаас ирсэн тэр хүн “-БНХАУ-ын ажилчны тэргүүний сайчуудын анхдугаар хуралд” оролцсоны тэмдэг БНМАУ-ын “хөдөлмөрийн хүндэт- медаль энгэр дээрээ гялалзуулж, улсын тэргүүний ажилчдын II зөвлөлд сууж байна. Ж.Жоож Үнэн сонин. 1959.04.25. Баасан. №98 (7232) 2, 3-р нүүрт. БНХАУ-ын дарга нөхөр ЛЮ ШАО-ЦИ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга нөхөр ЧЖУ ДЭ нарт БНХАУ-ын дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга албан тушаалд та нарыг сонгогдсон явдалд БНМАУ-ын их хурал түүний тэргүүлэгчдийн өмнөөс бас монголын бүх ард түмний өмнөөс эрхэм нөхдөд халуун баяр хүргэж байна. Эрүүл энх байж, хятадын их ард түмний тусын тулд, улс түмний энх тайван, найрамдлын тусын тулд үр бүтээлтэй ажилдаа шинэ шинэ амжилт олохыг та нарт ерөөе. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн бат найрамдал хамтын ажиллагаа улам бэхжих болтугай! БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан Улаанбаатар. 1959 оны 4 дүгээр сарын 28 Үнэн сонин. 1959.04.29. Бямба. №101 (7235) 1-р нүүрт.


621 БНХАУ-ын дарга Лю Шао-ци Нөхөр Лю Шао-ци бол Хятадын Коммунист Намын удирдагчийн нэг бөгөөд Хятадын төрийн ба олон нийтийн том зүтгэлтэн онолч хүн юм. Лю Шао-ци 1898 онд Хунань мужийн тариачны гэр бүлд төржээ. Чанша хотын дунд сургуульд суралцаж байхдаа 1919 оны тавдугаар сарын хөдөлгөөнд оролцож байв. 1920 онд залуучуудын ёо цалист холбоонд орж 1921 онд ХКН-д элсчээ. Ло Шао-ци 1922-1927 онд хятадын олон газарт өрнөж байсан үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг зохион байгуулн удирдаж байв. 1927 онд ХКН-ын Vих хурлаас Төв Хорооны гишүүнээр сонгогдож, Мао цзэ дуны хамт Чэнь Ду-снь зэрэг барууны бөөрөнхийлөгчдийн эсрэг идэвхтэй тэмцэж байв. 1927 онд хувьсгал дарагдсаны дараа нууц ажиллаж намын дотор үүсч гарсан “Зүүний” хэлбэрийн эсрэг шийдвэртэй тэмцэж байв. Лю Шао-ци 1928 онд ХКН-ын Хэбэй мужийн хороонд ажиллаж байгаад 1929 оны зун ХКН-ын Манжуур мужийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, Японы империализмын эсрэг Зөвлөлт Холбоот Улсыг хамгаалсан ажилчин, оюутны хөдөлгөөнийг удирдаж байлаа. Лю Шао-ци 1931 онд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдсон бөгөөд Японы империалистуудын эсрэг боссон хятадын ажилчин оюутаны хөдөлгөөнийг удирдахад том үүрэг гүйцэтгэж байв. 1931-1934 оны үед Лю Шао-ци намын дотор гарсан “зүүн” бөөрөнхийчүүдийн хэлбэрийн эсрэг, улаан арми нам хоёрыг салгах гэсэн улаан армийн доторхи урвагчдын эсрэг шийдвэртэй тэмцэж байв. Нөхөр Лю Шао-ци 1934-1936 оны үед хятадын улаан армид хариуцлагатай ажил хийж байв. Лю Шао-ци 1934-1943 он хүртэл ХКН-ын Төв Хорооны Умарт хятадын товчооны нарийн бичгийн дарга ХКН-ын Төв Хорооны Төв хятадын товчооны нарийн бичгийн дарга, Шинэ 4 дүгээр армийн улс төрийн комиссараар ажиллаж байгаад, 1943 оноос ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ардын Хувьсгалт цэргийн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байв. Лю Шао-ци ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Нөхөр Лю Шао-ци коминданы харгис дэглэмийг эсэргүүцсэн хятадын ард түмний хувьсгалд идэвхтэй оролцож Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг идэвхтэй байгуулалцсан хүн юм. 1949 онд Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний Зөвлөлтийн 1дүгээр чуулганаас нөхөр Лю Шао-цийг БНХАУ-ын Төв Засгийн газрын орлогч дарга, ардын хувьсгалт цэргийн зөвлөлийн орлогч даргаар сонгогджээ. Нөхөр Лю Шао-ци 1954 онд болсон Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны даргаар сонгогджээ. Хоёрдугаар хугацаандаа сонгогдсон Бүх Хятадын Ардын


622 Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганаар Хятадын Коммунист Намын орлогч дарга нөхөр Лю Шао-цийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргаар сонгогджээ. Үнэн сонин. 1959.04.29. Бямба. №101 (7235) 1-р нүүрт. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны Сайд маршал Пын Дэ-Хуай манай оронд удахгүй зочлон ирнэ БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны Сайд маршал Пын Дэ-Хуай тэргүүтэй Хятад ард улсын цэргийн төлөөлөгчид 6 дугаар сарын эхээр манай оронд зочлоно. Үнэн сонин. 1959.05.26. Мягмар. №122 (7256) 1-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан Хамгаалах Яамны Сайд, маршал Пын Дэ-хуай 1898 онд Хунань мужийн Сяньтань гацаанд төржээ. Пын Дэ-хуай 1928 оны 4 дүгээр сард Хятадын коммунист намын гишүүнээр элссэнийхээ дараа гоминданы цэрэг байсан ангийг удирдан мөн оны 7 дугаар сард Хунань мужийн Пиньцаян гацаанд зэвсэгт бослого зохион байгуулж, хятадын ажилчин, тариачны улаан армийн 5 дугаар корпусыг байгуулан корпусын даргаар томилогдон ажиллажээ. Мөн оны 11 дүгээр сард нөхөр Пын Дэ-хуай 5 дугаар корпусыг командлаж Цзниганшань уул өөд давшиж тэнд Мао Цзэ-дун, Чжу Дэ нарын удирдсан ангитай нийлэн Цзинганшаний хувьсгалт базыг хамгаалах, Цзянси мужийн өмнө хэсэгт хувьсгалт баз байгуулахын төлөө болсон тулалдаанд оролцжээ. 1930 оны 5 дугаар сард 5 дугаар корпусыг гуравдугаар улаан арми болгон өргөтгөн байгуулах үед нөхөр Пын Дэ-Хуай тэр армийн командлагч бөгөөд фронтын намийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллав. Пын Дэ-Хуай 1930-1935 оны үед Чан Кай-Шийн “Залхаан цээрлүүлэх аяны” эсрэг явагдсан ширүүн байлдаанд оролцон түмэн газрын цуут аялалд оролцжээ. 1937-1945 онд Японы булаан эзлэгчдийн эсрэг хийсэн дайны үед наймдугаар армийн (дараа нь тэр армийг 18 дугаар арми гэж нэрлэсэн) командлагчийн орлогчоор ажиллаж, наймдугаар армийн командлагч нөхөр Чжу Дэ-тэй хамтран, Умарт Хятадын нутагт дайсны ар талд Японы булаан эзлэгчдийн эсрэг партизаны ширүүн байлдаан хийж байв. 1946-1949 онд болсон ард иргэний гуравдугаар дайны үед нөхөр Пын Дэ-хуай хятадын ардын чөлөөлөх армийн ерөнхий командлагчийн орлогч, хээрийн нэгдүгээр фронтын командлагч бөгөөд мөн фронтын комиссараар томилогдон ажиллаж байв. 1949 онд БНХАУ-ыг тунхаглах үед нөхөр Пын Дэ-хуай Ардын Түр Засгийн Газрын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Ардын Түр Засгийн Газрын дэргэдэх хувьсгалт цэргийн хорооны орлогч дарга, баруун хойт Хятадын цэргийн захирах хорооны даргаар


623 томилогдон ажиллав. Солонгосын дайны үед нөхөр Пын Дэ-хуай Хятадын ардын сайн дурынхны командлагчаар ажиллаж байв. 1954 онд хуралдсан бүх Хятадын Ардын төлөөлөгчийн анхдугаар хурлаар нөхөр Пын Дэ-хуай, Улсыг Батлан Хамгаалах Хорооны орлогч дарга, Бүгд Найрамдах Хятад Ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан Хамгаалах Яамны сайдаар тус тус томилогдон ажиллаж байна. Пын Дэ-хуай 1955 оны 9 дүгээр сард БНХАУ-ын маршал цолоор шагнагджээ. Нөхөр Пын Дэ-хуай хятадын коммунист намын 1945 онд хуралдсан VII, 1956 онд хуралдсан VIII их хурлаас Хятадын коммунист намын төв хорооны гишүүн, Төв хорооны улс төрийн товчооны гишүүнээр сонгогджээ. Үнэн сонин. 1959.06.06. Бямба. №132 (7266) 1-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай Улаанбаатарт ирлээ БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын батлан хамгаалах яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг угтахаар Улаанбаатарын нисэх онгоцны буудалд нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид, ардын цэргийн офицер, генералууд баяр, ёслолын хувцастай жагссан байлаа. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчдийг МАХН-ын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, БНМАУ-ын гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд хошууч генерал Ж.Лхагвасүрэн, Д.Дамдинхүү, МонголХятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д.Шарав, Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-ын гадаад явдлын яамны дорнод хэлтсийн эрхлэгчээр үүрэг гүйцэтгэгч Л.Бадамрагчаа, мөн ёслолын хэлтсийн орлогч Ж.Цамба, зэрэг хүмүүс угтав. Мөн төлөөлөгчдийг БНХАУ-ын Онц Бүрэн Эрхт элчин сайд Се Фу-шен, тус улсад суугаа дипломат корпусын тэргүүн нар болон гишүүд угталцав. Маршал Пын Дэ-хуайн суусан нисэх онгоц алгуур бууж Пын Дэ-хуайг нисэх онгоцноос гарч ирэхэд хүндэт харуулын дарга рапорт өгч, маршал Пын Дэ-хуай, дэслэгч генерал Б. Дорж нар хүндэт харуулын өмнүүр явж мэндлэв. Дараа нь БНМАУ, БНХАУ-ын төрийн дуулал хөгжим эгшиглэв. Нисэх онгоцны буудал дээр дэслэгч генерал Б. Дорж, маршал Пын Дэ-хуай нар микрофоноор харилцан үг хэлэв. Үнэн сонин. 1959.06.07. Ням. №133 (7267) 1-р нүүрт. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю. Цэдэнбал


624 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны Сайд маршал Пын Дэ-хуайг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалт дээр нөхөр Л.Цэнд, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, БНМАУ-ын гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, ЦНАХЯ-ын орлогч хушууч генерал Ж.Лхагвасүрэн, хурандаа Ц.Нансалжав, хурандаа М.Доржпалам, Х.Хашбат зэрэг албаны хүмүүс байлцав. Уулзалт дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу Шен байв. Үнэн сонин. 1959.06.07. Ням. №133 (7267) 1-р нүүрт. Дэслэгч генерал Б.Дорж маршал Пын Дэ-хуайг дайлав БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийн Аюулаас хамгаалах Яамны сайд Б.Дорж, БНХАУын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчдийг өчигдөр дайлав. Дайллага дээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Л.Төмөр-Очир, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, ардын цэргийн жанжин штабын дарга хурандаа Д.Гомбожав, ардын цэргийн улс төрийн газрын дарга хурандаа Х.Хашбат, генерал Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Д.Дамдинхүү, БНМАУ-ын гадаад явдлын яамны дорнод хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Бадамрагчаа, ёслолын хэлтсийн орлогч эрхлэгч Ж.Цамба зэрэг хүмүүс байв. Мөн дайллага дээр БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчийн сайд нөхөр Се Фу-шен нар харилцан үг хэлэв. Дайллага маш элэгсэг дотно нөхөрсөг байдалтай болов. Үнэн сонин. 1959.06.07. Ням. №133 (7267) 1-р нүүрт. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг дэслэгч генерал Б.Дорж хүлээн авч уулзав БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж хүлээн авч уулзав.


625 Уулзалт дээр БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, ардын цэргийн генерал Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Д.Дамдинхүү, хурандаа Х.Хашбат, М.Доржпалам, Д.Гомбожав, Ц.Нансалжав нарын зэрэг хүмүүс байлцав. Үнэн сонин. 1959.06.07. Ням. №133 (7267) 1-р нүүрт. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг тавив БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид 6 дугаар сарын 7-нд Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг тавилаа. Цэцэг тавихад: БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, БНМАУ-ын гадаад явдлын яамны орлогч сайд Ж.Банзар, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, генерал Б.Цог, хурандаа Х.Хашбат, Д.Гомбожав, Ц.Нансалжав, М.Доржпалам, БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен, зөвлөлт социалист БНМАУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх З.И. Иваненко нар байлцав. Үнэн сонин. 1959.06.09. Мягмар. №134 (7268) 1-р нүүрт. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид улсын төв музей үзэв БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчид 6 дугаар сарын 7-нд улсын төв музейг үзлээ. Төв музей үзэхэд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Ж Банзар, генерал Б.Цог, хурандаа Х.Хашбат, Д.Гомбожав, М.Доржпалам, Ц.Насалжав нар байв. Төлөөлөгчдийг музей үзэхэд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен дагалдан явав. МОНЦАМЭ Үнэн сонин. 1959.06.09. Мягмар. №134 (7268) 1-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай манай цэргийн амьдралтай танилцав Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид Улаанбаатар хот дахь ардын цэргийн хамгаалах ... дугаар ангийн байдалтай танилцав. Тэдний хамт БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд дэслэгч генерал б. Дорж, мөн яамны орлогч сайд хушууч генерал Б.Цог, ардын цэргийн улс төрийн газрын дарга хурандаа Х.Хашбат, хурандаа Д.Гомбожав нарын зэрэг ардын цэргийн


626 командын удирдах офицерууд хамт явлаа. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен хамт явлаа. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчид цэргийн суудаг байрыг сонирхон үзээд тэр байранд байгаа тус ангийн хуучин дайчидтай уулзаж энхрий хайрт эх орныхоо төлөө баатарлагаар байлдаж амь үрэгдсэн БНМАУ-ын баатар Лхагвадорж, Тэгшээ, нарын ор дэрийг сэтгэл ихэд эмэгнэн хөдөлсөн байдалтай үзэцгээв. Дараа нь төлөөлөгчид тус ангийн дайчин алдрын тасалгаанд орж үзэв. Тус анги, эх орон, ард түмнийхээ өмнө гавъяа байгуулан БНМАУ-ын засгийн дээд шагнал Сүхбаатарын одон, “Байлдааны улаан тугийн” одонгоор шагнагдсан алдарт замналыг төлөөлөгчид сэтгэл ханамжтай үзлээ. Тус ангийн түүхт байдалтай танилцаад, маршал Пын Дэ-хуай сэтгэгдлийн дэвтэрт “Ардын цэрэг бол ард түмний эрх чөлөө, социализм, коммунизмын үйл Буяндэлгэр танилцуулахад төлөөлөгчид дотно халуунаар хүлээж авлаа. Бас “Монголын ардын цэргийн дугаар ангиас Хятадын ардын чөлөөлөх армийн аль нэг ангитай шефийн холбоо байгуулахыг хүсэж, өөрийн ангийн үйл амьдралыг харуулсан альбомыг маршал Пын Дэ-хуайд барив. Маршал Пын Дэ-хуай Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн тэмдэг 8 сарын 1 гэсэн үсэгтэй тугийг бусад зүйлийн хамт энэ ангид дурсгал болгон үлдээв. Дараа нь маршал Пын Дэ-хуай товч үг хэлж биднийг энэ ангийн хүндэт байлдагчид болгосон явдалд баярлалаа. Би сайн дурынхны хамт Солонгост Америк, Ли Сы-маныхны эсрэг байлдаж явсан удаатай. Одоо танай хүндэт байлдагч боллоо. Энэ бол нэр төртэй хэрэг. Танай анги нь интернационалын анги боллоо. Манай хоёр улс ах дүү нар учраас бид аль ч цаг үед хамт тэмцэж байх билээ. Манай хоер арми бол марксизм-ленинизмээр удирдуулсан хөдөлмөрчдийн арми юм. Манай армиудын дотор их бага гэж ялгавар байхгүй тул бид эрх тэгш цэрэг, бид эрх тэгш ард түмэн юм. Учир нь бид ард түмнээс төрсөн болохоор ард түмэндээ үйлчилхээс илүү чухал юм алга. Манай армиуд Октябрийн их хувьсгалын нөлөөгөөр үүссэн билээ. Одоо манай армиуд бол социализмыг бүтээн байгуулалцах зорилготой юм. Ийм учраас социализмын байгуулалтыг ялалтад хүргэх, түүнийг сонор соргогоор хамгаалах явдал эрхэм чухал юм гэв. МОНЦАМЭ Үнэн сонин. 1959.06.09. Мягмар. №134 (7268) 1-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид манай оронд байгаа нь Жаргалантын сангийн аж ахуйд очив БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчид 6 дугаар сарын 8-нд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд очив. Төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, мөн яамны орлогч сайд хушууч генерал Б.Цог, Ардын цэргийн улс төрийн газрын дарга хурандаа Х.Хашбат нарын зэрэг ардын цэргийн удирдах офицерууд


627 дагалдан явлаа. Мөн БНХАУ-аас тус алсад суугаа Онц бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен хамт явав. Төлөөлөгчдийг сангийн аж ахуйн ажилтай танилцасны дараа Жаргалантын сангийн сайд аж ахуйн төвийн хөдөлмөрчид улаан буландаа цугларч Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтыг сангийн аж ахуйн дарга Аръяа нээж хэлсэн үгэндээ: -Манай оронд социолизм байгуулах хэрэгт Хятадын баатарлаг ажилчин ангийн төлөөлөгчид бидний хамт ажиллаж их зүйлийг бүтээж байна. Энэ бол манай хоёр орны ард түмний ах дүүгийн хамтын ажиллагааны тод илрэл юм гээд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчил манай аж ахуй дээр айлчлан ирсэн явдал тус сангийн аж ахуйн өмнө нам, засгаас тавьсан үүрэг ялангуяа атар газрыг эзэмших зорилтыг биелүүлэхэд биднийг зоригжуулж байна гэв. Маршал Пын Дэ-хуайг үг хэлэхэд цугларагсад болон тэнд ажиллаж байгаа Хятад ажилчид маш элэгсэг дотно угтав. Маршал Пын Дэ-хуай, БНХАУ-ын цэргийн илгээсэн найрамдлын төлөөлөгчид бид танай аж ахуйнхантай нүүр учирч байгаадаа баяртай байна гээд Хятадын ард түмний найрсаг халуун талархлыг дамжуулан илэрхийлье гэв. Пын Дэхуай цааш нь хэлэхдээ: МАХН-ын удирдлагын дор БНМАУ-ын 38 жилийн дотор түүхэн амжилт олжээ. Энэ онд танай орон хөдөө аж ахуйгаа бараг бүрэн нэгджүүлсэн нь том ялалт юм гэж тэмдэглэв. Энд ажиллаж байгаа манай Хятад нөхөд эх орондоо ажилладаг шигээ ажилч хичээнгүй хөдөлмөрлөж тус хоёр орны хөгжилт, социалист лагерийн тусын тулд амжилт гаргах хэрэгтэй. Та нар өөрийн орны тариалангийн баялаг туршлагийг монгол нөхөддөө сэтгэл харамгүй зааж сургавал зохино. Монгол хэл бичиг сурч үнэхээр эрхэм шударга ажиллах нь чухал байна. Монголд ажиллаж байгаа та нөхөд Хятадын Коммунист Намын бодлогыг биелүүлж тариаланг сайн бордох, бүрэн услах, гүнзгий суулгах, их ургац авах системийг тууштай дэлгэрүүлж Монгол орны социализмын байгуулалтад их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэв. Маршал Пын Дэ-хуай төлөөлөгчдийн нэрийн өмнөөс тус аж ахуйд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэмдэгтэй тугийг дурсгал болгон барив. Дараа нь Жаргалантын сангийн аж ахуйн дарга, бүх ажилчдаа төлөөлж маршал Пын Дэхуай тэргүүтэй төлөөлөгчид Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдлын бэлэг тэмдэг болгож аж ахуйнхаа үржлийн сүргийн дотроос улаан торгон нөмөргөтэй хурдан хээр мориор бэлэг барилаа. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчид тус аж ахуйн гахай, тахианы ферм, үхэр адуун сүргийн сууриар явж танилцаад ажилчидтай уулзан ярилцаж үнэтэй сайхан зөвлөгөө өгч байв. Үнэн сонин. 1959.06.10. Лхагва. №135 (7269) 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын Яаманд дайллага болов


628 БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрх элчин сайд Се Фу-шен, маршал Пын Дэхуай тэргүүтэй БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид монголд зочилж байгаатай холбогдуулан 6 дугаар сарын 9-нд дайллага хийв. Дайллага дээр нөхөр Д. Балжинням, Ж. Самбуу, Д. Төмөр-очир, Ю. Цэдэнбал, Л. Цэнд, Н. Жагварал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б. Лхамсүрэн нар байв. Бас БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б. Дорж БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П. Шагдарсүрэн, Цэргийн ба Нийгмийг Аюулаас хамгаалах Яамны орлогч сайд хушууч генерал Б. Цог хурандаа Ц. Нансалжав, ардын цэргийн ерөнхий штабын дарга хурандаа Д. Гомбожав, дэслэгч генерал Ж. Лхагвасүрэн, хушууч генерал Д. Дамдинхүү нарын зэрэг ардын цэргийн удирдах офицерууд байлцав. Бас гадаадаас тус улсад суугаа элчин сайд яамдын тэргүүн нар байв. Дайллага дээр Се Фу-шен, Ю. Цэдэнбал, Пын Дэ-хуай, Б. Дорж нар харилцан үг хэлж дайллага маш элэгсэг дотно байдал болж өнгөрөв. МОНЦАМЭ Үнэн сонин. 1959.06.10. Лхагва. №135 (7269) 1-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай хятад ажилчдын төлөөлөгчидтэй уулзалт хийв БНМАУ-д зочилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай, 6 дугаар сарын 8-нд Монголд ажиллаж байгаа Хятад ажилчдын төлөөлөгчидтэй Улаанбаатар дахь хятад сургуулийн байранд уулзалт хийв. Уулзалтанд тус улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамныхан ба тэдний гэр бүлийнхэн, Монгол дахь хятад байгууллагуудын хариуцлагатан нар монголд ажиллаж байгаа хятадын мэргэжилтнүүд, хятад сургуулийн ба иргэдийн төлөөлөгчид Монголд суралцаж байгаа хятад оюутнууд оролцов. Уулзалт дээр маршал Пын Дэ-хуай үг хэлж Хятадын Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн өмнөөс уулзалтанд оролцогсод баяр хүргээд бид монголд найрсаг дотноор айлчилж байна. Манай хоёр орны ард түмэн хэзээнээс уламжилсан найрамдалтай юм. Монголын ард түмэн, түүний арми, манай ард түмэнд тусалж байсан удаа олон бий. Жишээ нь 1945 онд Монголын ардын арми Японы самуурай нарыг Хятадаас хөөн зайлуулж устгахад хувь нэмрээ оруулсан билээ. Ингэж хүнд хэцүү үед Монголын ард түмэн, Монголын арми манайд сэтгэл харамгүй тусалж байсан учраас ч тусгаар тогтносон манай улс энх тайван бүтээн байгуулалтын үед ах дүү монголын ард түмний социализмын байгуулалтад хүчин туслалцаа үзүүлж байгаа юм гэж онцлон тэмдэглэлээ. Маршал Пын Дэ-хуай цааш нь Хятадын эх нутгийн салшгүй хэсэг Тайвань арлыг чөлөөлөх тухай, Хятадын ардын коммун болон өнгөрсөн жил хятадад 11 сая тонн болд хайлуулж амжилт олсон тухай зэрэг чухал асуудлын талаар дэлгэрэнгүй ярив. МОНЦАМЭ


629 Үнэн сонин. 1959.06.10. Лхагва. №135 (7269) 1-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчид Ж. Самбууд бараалхав БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчид, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд 6 дугаар сарын 9- нд бараалхав. Бараалхалтад Б.Н.М.А.У-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д. Шарав, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, М. Хашгамбай, С.Янжмаа, Б.Н.М.А.У-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Б.Н.М.А.У-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, мөн яамны орлогч сайд хушууч генерал Б.Цог, генерал Д.Дамдинхүү, хурандаа Д.Гомбожав, Х.Хашбат, М.Доржпалам зэрэг ардын цэрэг удирдах офицерууд байлцав. Бараалхалтад бас Б.Н.Х.А.У-аас Б.Н.М.А.У-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен байв. Ж.Самбуу, маршал Пын Дэ-хуай нар харилцан элэгсэг дотноор ярилцав. МОНЦАМЭ Үнэн сонин. 1959.06.10. Лхагва. №135 (7269) 1-р нүүрт. Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй бат найрамдал улам бэхжтүгэй! Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид ноосон нэхмэлийн фабрик үзэв Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид өчигдөр үдээс өмнө ноосон нэхмэлийн фабрикийг очиж үзэв. Төлөөлөгчдийг ноосон нэхмэлийн фабрик үзэхэд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж мөн яамны удирдах тушаалын офицерууд төлөөлөгчдийн хамт явав. Бас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Со Фу-шен хамт явав. Маршал Дын Дэ-хуайг ноосон нэхмэлийн фабрикийн ерөнхий байдалтай танилцаж явахад Аж үйлдвэрийн комбинатын удирдах нөхөд тус үйлдвэрийн ерөнхий байдлыг танилцуулж байв. Дараа нь ноосон нэхмэлийн фабрикт монгол, хятад ажилчдын өртөн цуглаан болов. Цуглааныг Аж үйлдвэрийн комбинатын намын хорооны нарийн бичгийн дарга Сангишарав нээж, товч үг хэлэхдээ монгол-хятадын ард түмэн, ажилчин ангийн найрамдал, хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг тэмдэглээд БНХАУ-аас манай улсад сэтгэл харамгүй сайхан тусламж үзүүлж байгаагийн нэг илрэл болсон ноосон нэхмэлийн фабрик одоо баригдаж удахгүй ашиглалтанд орох гэж байна. Орчин үеийн техникээр тоноглогдсон энэ үйлдвэр, манай орны социалист байгуулалтанд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд тус үйлдвэрт


630 ажиллах үндэсний боловсон хүчин, ажилчдыг бэлтгэхэд Хятад Ард Улс асар их тусламж үзүүлж байгааг Хятадын Коммунист Нам, засгийн газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье гээд маршал Пын Дэ-хуайг үг хэлэхэд цуглаанд оролцогсод туйлын дотноор хүлээн авч байн байн алга нижигнүүлэн ташиж байв. Маршал Пын Дэ-хуайн хэлсэн үг Хайрт нөхөд өө! БНХАУ-ын цэргийн илгээсэн найрамдлын төлөөгчид өнөөдөр Аж үйлдвэрийн комбинатын хамт олонтой уулзах завшаан тохиолдсонд их баяртай байна. Би төлөөлөгчдийн нэрийн өмнөөс биднийг ингэж туйлын элэгсэг дотноор хүлээн авсан явдалд та нарт чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. Мөн энэ завшаанаар хятадын ард түмэн, хятадын ардын чөлөөлөх армийн нэрийн өмнөөс монголын ажилчин ангид хамгийн чин сэтгэлийн баяр талархал хүргэе. Монголын ард түмэн, МАХН-ын удирдлагын дор 28 жилийн дотор эх орондоо социализм байгуулах үйлсэд асар их амжилт олж ван, гүн, хаан, ноёд лам нар ноёрхож байсан феодалын хоцордсон монгол орныг одоо социалист хөдөө аж ахуй-аж үйлдвэр бүхий орон болгон хувиргажээ. Өнгөрсөн үед Монгол улсад орчин үеийн Боловсруулах үйлдвэр нэг ч байсангүй, түүхий эдээ гадагш гаргаж, монголын ард түмэн хятадын ард түмний нэгэн адил ядуу зүдүү амьдарч байсан бол одоо танайд орчин үеийн техникээр тоноглогдсон ноосон нэхмэлийн үйлдвэр байгуулсан бөгөөд удахгүй ашиглалтанд орох гэж байгааг бид үзэж танилцсандаа маш их баяртай байна. Монголын ажилчин анги МАХН-ын удирдлагын дор социализмын бүтээн байгуулалтдаа шинэ амжилт олно гэдэгт бид бат итгэж байна.оногдсон үүрэг даалгавраа хойшид улам амжилттай биелүүлэхийг ноосон нэхмэлийн үйлдвэрийн хамт олонп хүсэн ерөөе. Хятадын ажилчин нөхөд өө! Та нөхөд монголд ирээд ажиллаж байгаа явдал бол асар их нэр төртэй хэрэг юм. Та нар эх орноосоо яаж энд хүрч ирээд монголын социалист бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллаж байгаа тэр их итгэл найдварыг ажил амжилтаараа харуулах хэрэгтэй. Хөдөлмөрт дуртай эрэлхэг зоригтой монголын ард түмэн манай орны хувьсгалын үйл хэрэг социалист бүтээн байгуулалтад сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Иймд бид тэр ачийг ажлын амжилтаараа хариулах ёстой. БНМАУ бол Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист их лагерийн нэг гишүүн юм. Та нар энд ажиллаж байгаа нь эх орондоо ажиллаж байгаатай нэгэн адил. Энэ бол пролетарийн интернационализмын үзлийн илрэл мөн бөгөөд социалист лагерийн хүч чадлыг бэхжүүлэхэд хувь нэмэр болно. Та нөхөд монголын ажилчидтай нягт хамтран ажиллаж, БНМАУ-ын төрийн бодлого, хууль дүрэм, хөдөлмөрийн сахилга батыг хатуу журамлан сахиж бие биенээсээ суралцан туслалцаж байвал зохино. Хятад ажилчид та нөхөд монгол ажилчдын итгэл найдвар эх орныхоо үүрэг даалгаврыг хөсөрдүүлэхгүй гэдэгт бат итгэж байна. БНМАУ-ын социализмын бүтээн байгуулалт, Хятад-Монгол хоёр орны найрамдлыг бэхжүүлэх үйлсэд улам их амжилт олохыг та бүхэнд хүсэн ерөөе.


631 Маршал Пын Дэ-хуайг үг хэлсний дараа ноосон нэхмэлийн курст суралцаж байгаа Дамдиндорж ажилчин олны өмнөөс хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэлэв. Маршал Пын Дэ-хуай Хятадын ардын чөлөөлөх армийн улаан туг бусад бэлэгний зүйлсийг ноосон нэхмэлийн фабрикийн удирдах нөхдөд гардуулан өгөхөд цуглаанд оролцогсод танхим дүүрэн алга нижигнүүлэн ташиж байлаа. Цуглааны дараа маршал Пын Дэ–хуай тэргүүтэй төлөөлөгчид цуглаанд оролцогсодтой зургаа авахуулав. Ю.Цэдэнбал маршал Пын Дэ-хуайг хүндэтгэн айлдав БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид манай оронд найрсгаар зочилж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 6 дугаар сарын 10-нд дайллага хийв. Дайллагад маршал Пын Дэ-хуай Армийн генерал Ван Шу-шэя, хурандаа генерал Чжон Чжун-сунь, Ёяо Хуа, Ян Дэ-чжи, Цэн Бо-цаюнь, хошууч генерал Чэн Си, Контор адмирал Чжон Сюэ-сэ, ахлах хурандаа Фын Чжин, Чжань Вэнь-хань нарын зэрэг Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүх гишүүд, БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчид сайд Со Фу-шен нар байв. Дайллага дээр нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбу, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Н.Жагварал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, БНМАУын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНАМУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүд, БНМАУ-ын яамдын сайдууд, Ардын цэргийн генерал, офицерууд, нийслэлийн нам, олон нийтийн байгууллагын удирдах ажилтнууд, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар байв. Бас гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн нар байв. Дайллага дээр Ю.Цэдэнбал, Пын Дэ-хуай нар харилцан үг хэлэв. Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Хайрт нөхөр Пын Дэ-хуай! Хайрт нөхөд өө! Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын өмнөөс манай хүндэт зочин-маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цэргийн төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэе! Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд ерөнхий сайд Чжоу Энь-лай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга Чжу Дэ зэрэг Хятад Ард Улсын гарамгай удирдагчдыг эх орондоо хүлээж авсан юм. Хятад улсын нам ба төрийн нэг гарамгай зүтгэлтэн нөхөр Пын Дэ-хуай тэргүүтэй манай хүндэт хятад найз нөхөд зочлон ирээд байгаа явдал нь манай хоёр ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдлыг цаашид бэхжүүлэх ариун сайхан үйлсэд ач тус хүргэх их баяртай үйл явдал мөн.


632 Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хятадын ард түмэн урт удаан хугацаанд эрэлхэг зоригтой тэмцэж хятадын хувьсгалыг аугаа их ялалтаар төгөсгөхөд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хятадын ардын чөлөөлөа баатар армийн яруу алдарт дарга, удирдагч нарт баяр хүргэж байгаа маань бидэнд бахтай сайхан байна. Хятадын коммунист Нам, дарга Мао Цзэ-дунгийн мэргэн удирдлагаар аугаа их хятадын ард түмэн түүний ардын арми нь олон улсын империализм, дотоодын харгис хар хүчний эсрэг олон жилийн турш баатар тэмцсэн юм. Хятадын ард түмээс Японы эзэрхэг түрэмгий империализм, гоминданы харгис хүчний эсрэг явуулсан ялгуусан тэмцэл нь эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэх үйлсэд монголын ард түмэнд ихээхэн дэмжлэг болсон юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдаж дэлхий дахины ач холбогдолтой үйл явдал болсноос хойш манай хоёр ард түмний найрамдал, пролетарийн интернационалзмын зарчмыг бат тулгуурлан хөгжиж эхлэв. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, манай нийтийн хань аугаа их Зөвлөлт Холбоот Улсын хамтаар өөрийнхөө мэргэшилтэй олон ажилчид, мэргэшилтэн нарыг ирүүлж үйлдвэр, орон сууц, соёл ахуйн барилга барьж өгөх зэргээр манай улсад ах дүүгийн үлэмж их тусламжийг үзүүлж байна. Манай хятад найз нөхдийн энэ эрхэм сайхан тусламж нь БНМАУ-д социализм байгуулах явдлыг түргэтгэхэд тус дөхөм үзүүлж байна. Ингэж ах дүүгийн сэтгэл харамгүй тусламж үзүүлсэн явдалд энэ завшааныг тохиолдуулан манай эрхэм зочдоор уламжилж аугаа их газар, Мао Цзэ-дун дарга тэргүүтэй хятадын яруу алдарт Коммунист Намд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье. Коммунизмд хүрэх зам хүн төрөлхтөнд гаргаж өгч байгаа Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн найрамдалт нэгдмэл гэр бүлд багтсан манай хоёр ард түмэн социализмын ялалтын төлөө идэвхтэй тэмцэж байна. Хятадын баатарлаг Коммунист Нам марксизм леннизмийн онолыг өөрийн орны онцлог байдалд бүтээлчээр хэрэглэж шинэ хятад улсыг байгуулах үйлсдээ гарамгай их амжилт олж байна. Олон зуун үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуйнгаа өөрчлөн хөгжүүлэх, социалист шинэ соёлоо цэцэглүүлэн өрнүүлэх үйл хэрэгт олсон түүхэн амжилтуудад манай ард түмэн чин сэтгэлээсээ бахдан баярлаж байдаг юм. Энэ жил манай түмэн бүх шударга хүн төрөлхтний хамтаар аугаа их үйл явдал болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан 10 жилийн ойг баяртай тэмдэглэнэ. Нөхөд өө! Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол алс дорнод болон даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалж бэхжүүлэх хүчит түшиг тулгуур мөн. Социалист лагерийн ард түмний нэгдэл, нягтралыг эвдэхийн тулд империалист харгис этгээдүүд бүх хүчээ дайчилж байна. Үүний нэг шинэ илрэл нь империалистуудын дэмжлэгтэйгээр саяхан Төвдөд гарсан үймээн юм. БНХАУ-ын засгийн газраас хувьсгалын эсэргүү энэ үймээнийг дарах талаар авсан арга хэмжээг манай ард түмэн, түүний засгийн газар бүрэн дэмжиж, үүнийг хятадын дотоодын хэрэг гэж үзэж байна. Хятадын ард түмэн империалистуудын өнгөлзлөгт өгсөн энэ цохилт нь манай лагерийн ялагдашгүй хүч чадал


633 социалист орнуудын ард түмний ах дүүгийн найрамдлын хүч амьдрах чадвартайг гэрчилж, чөлөөт ард түмний ариун найрамдлыг эвдэж чадах ямар ч хүч дэлхийд байагүйг нотлов. Социализм байгуулах, даян дэлхий ба алс дорнодод энх тайвныг сахин хамгаалах, өөрийн эх нутгийн салшгүй хэсэг Тайвань арлыг энх тайвнаар чөлөөлөх үйл хэрэгт цаашид шинэ шинэ ялалт амжилт олохыг аугаа их хятадын ард түмэн, түүний агуу их ялалт хийгээд энх тайван, социализмын үйл хэргийг сахин хамгаалагч хятадын яруу алдарт зэвсэгт хүчинд чин сэтгэлээсээ хүсэн ерөөе! Хятадын яруу алдарт баатарлаг Коммунист Нам, түүний Төв Хорооны төлөө, аугаа их хятадын ард түмний төлөө, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөө, Хятадын ард түмний гарамгай удирдагчид-Бүгд Найрамдах Хятад ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга нөхөр Чжу Дэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Лю Шао-ци, Хятадын Коммунист Намын дарга, хятадын ард түмний яруу алдарт жолоодогч нөхөр Мао Цзэ-дунгийн төлөө энэ хундагыг өргөе! Нөхөр Пын Дэ-хуайн хэлсэн үг Эрхэм хүндэт дарга нөхөр Цэдэнбал аа! Хайрт хань нөхөд өө! Хятадын цэргийн илгээсэн найрамдлын төлөөлөгчид БНМАУ-д найрсаг зочилж дуусах гэж байна. Энэ хэдэн хоногт биднийг монголын ард түмэн, ардын цэргийн дайчид туйлын дотно хүлээн авч зочилж байсан учир бид төрсөн эх орондоо байгаатай нэг адил маш их баяр баясгалантай байлаа. Өнөөдөр нөхөр цэдэнбал, манай төлөөлөгчдийг ингэж хүндэтгэн дайлж байгаад төлөөлөгчдийн бүх гишүүд бид энэ бол найрамдлын тод илрэл мөн гэж маш баяр баясгалантай байна. Би төлөөлөгчдийн бүх гишүүдийн өмнөөс нөхөр дарга Цэдэнбал, ах дүү монголын ард түмэн, монголын цэргийн бүх дайчдад чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. Өнгөрсөн энэ хэдэн хоногт бид цэргийн байгууллага, цэргийн анги, сургууль, үйлдвэрийн газар, сангийн аж ахуй, нэгдлээр яаж ажил байдал, аж амьдралтай нь танилцая хөдөлмөрчин олонтой найрагсаг уулзалт хийж байлаа. Монголын ард түмэн, эх орноо аз жаргалтай, цэцэглэн хөгжсөн социалист улс болгохын төлөө амь бие хайргүй хөдөлмөрлөж байгааг бид газар сайгүй үзэж харлаа. Монголын ард түмэн, ардын цэрэг, МАХН-ын удирдлагын дор социалист байгуулалтынхаа үйлсэд үлэмж их амжилт олжээ. Нэн ялангуяа энэ жил хөдөө аж ахуйгаа социалист ёсоор өөрчлөх талаар шийдвэрлэх ялалт хийж, үйлдвэрлэлдээ социалист уралдаан өрнүүлжээ. Хөдөлмөрт дуртай, эрэлхэг зоригтой монголын ард түмэн, энэ олсон амжилтдаа тулгуурлаж гялалзсан цогтой хөдөлмөрөөрөө шинэ шинэ ялалт олж социализм, коммунизмын аугаа их зорилт өөд замнан давших нь дамжиггүй. Монголын ард түмэн, монголын ардын цэрэг социализм байгуулах үйлсдээ олсон амжилт ололт хятадын ард түмэн, хятадын ардын чөлөөлөх армийг зоригжуулж байна. Нөхөд өө!


634 Хятад-монголын ард түмэн бол ах дүү юм.манай хоёр ард түмний хооронд эртнээс нааш дайчин найрамдалтай явж ирлээ. Манай энэ найрамдал бол пролетарийн интернационализмын үндэс дээр суурилсан тул эвдэршгүй бат бэх юм. Хятад-монгол хоёр орны ард түмэн ба цэрэг социалист лагерийн их гэр бүлд ямагт бат нягтран нэгдэж бие биеэ дэмжин харилцан туслалцаж хамт урагш давшина гэдэгт бат итгэж байна. Социалист байгуулалтдаа монголын ард түмэн, цаашдын их амжилт олохын төлөө, хятад-монгол хоёр улсын ард түмэн, цэргийн хоорондын гүн зузаан найрамдал, бат нягт нэгдлийг төлөө Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн аугаа их эв нэгдлийн төлөө Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН, Засгийн газран удирдах нөхдийн эрүүл мэндийн төлөө энэ хундагаа өргөе. Дайллага туйлын элэгсэг дотно байдалд болж өнгөрлөө. Үнэн сонин. 1959.06.11. Пүрэв. №136 (7270) 2-р нүүрт. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчид цэргийн авто сургуулийг үзэв Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид Бөхөг түргэн дахь ардын цэргийн авто жолооч нарын сургуулийн ажиллагаатай 6 дугаар сарын 9- нд танилцлаа. Төлөөлөгчдийн хамт БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж, мөн яамны орлогч сайд хушууч генерал Б.Цог, хурандаа Ц.Насалжав, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар, мөн яамны ёслолын хэлтэсийн орлогч Ж.Цамба, хушууч генерал Д.Дамдинхүү, Ардын цэргийн ерөнхий штабын дарга Д.Гомбожав, мөн улс төрийн газрын дарга хурандаа Х.Хашбат, хурандаа М.Доржпалам нарын зэрэг ардын цэргийн удирдах офицерууд тус сургууль дээр очлоо. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчдийг ардын цэргийн авто сургуулийн ангийхан ёслолын хүндэт жагсаалаар хүлээн авч угтлаа. Энэ сургууль, манай хөдөө аж ахуйд орчин үеийн техник нэвтэрч, түүнийг эзэмших мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай болсноос 1957 онд байгуулагджээ. Ардын цэргийн авто жолооч нарын сургууль 1958 онд авто машины 700 гаруй залуу жолооч эх орныхоо хөдөө аж ахуйд бэлтгэн өгчээ. Тус сургуульд цэргийн албаны залуучууд суралцах саналаа олноор өгдөг бөгөөд одоо 300 шахам хүн суралцаж байгаагийн 50 гаруй хувь нь сайнаас онц суралцаж байна. Тус сургууль техникийн иөхөөрөмж хангамж, удирдах багшлах хүчнээр хангалттай ажээ. Одоо тус сургуулийхан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлын шийдвэрийг биелүүлэхэд бүхий л хүч санаачлагаа дайчлан ажиллаж байгаа юм байна. Маршал Пын Дэхуай тэргүүтэй төлөөлөгчид, цэргүүдийн өөрсдөө барьсан 350 хүний суудалтай тохилог сайхан клуб болон тус сургуулийн техникийн танхим, цэргийн гал тогооны газар, суудаг байруудаар сонирхон явж танилцлаа.


635 Дараа нь хятадын цэргийн төлөөлөгчид, офицеруудын хүүхдийн цэцэрлэгт ороход шцлганалдан тоглож байсан хүүхдүүд босож маршал, генералуудыг алга ташин угтаж, сайн байна уу? Ахаа! Гэхэд төлөөлөгчид маш их өхөөрдөн, сайн сайн гэж монголоор хэлж байлаа. Маршал Пын Дэ-хуай одоо цагийн хүүхдүүд их аз жаргалтай төрсөн юм. Ийм сайхан оронд өсөн хүмүүжиж, өлсөх зовох, өнчрөх хагацахыг мэдэхгүй болжээ. Бидний хүүхэд байх цагт сайхан амьдралыг мөрөөдөх төдий л байж билээ. Бидний үеийн хүүхдүүд их хал үзэж өссөн юм. Тэгээд ч бидний хүүхдүүд, манай хойч үе, сайхан амьдрал, жаргалтай болоод байхад хүн бүхэн баярлаж байна. Энэ бол социализмын байгуулалтын үе, энх тайван үед л бүх хүүхдүүдийн аз жаргал, сайн сайхан амьдрал дэлгэрч байгаа юм гэж хэлэв. Төлөөлөгчид хотын хөдөлгөөний дүрмийн хичээл хийж байгаа танхимд орж цэргүүдтэй ярилцахад, байлдагч Шагдар- Би энэ жил цэргийн хугацаа дуусгаж машины жолоочийн мэргэжилтэй болоод нутагтаа очиж нэгдэлдээ машин барина гэж ярив. Авто сургуулийн ангийн дарга хурандаа Намхай-маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчид та нарыг манай сургуульд ирсэн явдалд бид маш их баяртай байна гээд “Хятадын ардын чблбблбх армийн ... дугаар ангид-гэсэн үсэгтэй зааны ясан дээр нийслэлийн төв гудамжны хөдөлгөөний байдлыг үзүүлсэн сийлбэр”-ийг төлөөлөгчдөд дурсгал болгон барилаа. Маршал Пын Дэ-хуай, тэндээс явахынхаа өмнө манай хоёр армийн найрамдалт харилцааны бэлэг тэмдэг үүрд байг! Гэж, Хятадын ардын чөлөөлөх армийн гал улаан өнгөтэй тугийг ангид дурсгал болгов. (МОНЦАМЭ) Үнэн сонин. 1959.06.11. Пүрэв. №136 (7270) 2-р нүүрт. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид ардын цэргийнхэнтэй уулзав БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд Пын Дэ-хуай тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид офицеруудын ордонд өчигдөр монголын ардын цэргийнхэнтэй уулзалт хийлээ. Энэ уулзалтад БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны удирдах тушаалын офицерууд, Улаанбаатар хот дахь ардын цэргийн төлөөлөгчид, офицеруудын гэр бүлийнхэн, 1921 оны ардын хувьсгалын ахмад дайчид оролцов. Ордны их танхимын тайзыг Ю.Цэдэнбал, Мао Цзэ-дунгийн хөрөг, монгол-хятадын төрийн далбаа, алтан өнгөтэй соёмбо, таван таван хушуу тэмдэгээр чимсэн байлаа. Хурлын тэргүүлэгчдийн байранд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүх гишүүн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен болон БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд, дэслэгч генерал Б.Дорж, мөн яамны удирдах тушаалын генерал, офицерууд, партизан Содномдаржаа нарын зэрэг нөхдийг гарч ирэхэд уулзалтад орогсод алга ташин угтлаа.


636 Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчидтэй уулзах уулзалтын хурлыг Ардын Цэргийн улс төрийн газрын дарга Х.Хашбат нээв. Уулзалт дээр маршал Пын Дэ-хуай үг хэлэв. Маршал Пын Дэ-хуай хэлэхдээ төлөөлөгчид бид та нартай уулзаж байгаадаа их баяртай байна гээд Хятадын ардын чөлөөлөх армийн дайчид, офицеруудын өмнөөс монголын ардын цэргийн дайчид, офицеруудад чин сэтгэлийн баяр хүргэв. Маршал Пын Дэ-хуай хэлсэн үгэндээ, Хятад-Монгол хоёр улс хэзээнээс нааш ах дүүгийн уламжлалт найрамдалтай билээ. Монголын ард түмэн, түүний баатарлаг арми, манай ардын чөлөөлөх армид сэтгэл харамгүй тусламжаа үзүүлж ирсэн түүхтэй. 1945 онд Японы самуурай Квантуны армийг хятадын зүүн хойт хэсгээс хөөн гаргаж устгахад монголын арми ихээхэн хүчин туслалцаа үзүүлж байснаас гадна БНХАУ байгуулагдсанаас хойш Тайвань арлыг чөлөөлөх хэрэгт сэтгэл санааны их дэмжлэг үзүүлж байгаа юм гэв. Бидний танай оронд зочлон ирэхээс өмнө Европын ах дүү орнуудаар явлаа. Тэдгээр орны хөдөлмөрчид энх тайвны үйл хэрэгт социализм байгуулахын төлөө эрчимтэй тэмцэн хөдөлмөрлөж их амжилт олж байгааг бид үзээд сэтгэл маш хөдөлж билээ. Танай оронд ч 3 жилийнхээ төлөвлөгөөг биелүүлэх тэмцэлдээ их амжилт олж байгаа нь ил байна гэж Пын Дэ-хуай хэлээд хятад-монголын ард түмний найрамдал, манай хоёр орны цэргийн найрамдалт харилцааны бэлэг дэмбэрэл болгож Хятадын ардын чөлөөлөх армийн тугаар ах дүү танай армид дурсгаол болгоё гээд “8 дугаар сарын 1” гэсэн үсэгтэй улаан тугийг дэслэгч генерал Б.Доржид гардуулан өгөв. БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Б.Дорж уулзалт дээр үг хэлэхдээ, маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчид та нартай уулзалт хийж байгаа энэ сайхан жавшаанаар Хятадын их ард түмэн, түүний чөлөөлөх армийн дайчдад монголын армийн дайчдын өмнөөс чин зүрхний халуун баяр хүргэе гэв. Нөхөр Б.Дорж цааш нь Хятадын ардын чөлөөлөх арми, саяхан Төвдөд империалистуудын хатган өдөөсөн үймээнийг нэн даруй дарж хятадын олон үндэстний ард түмний эрх ашгийг тууштай хамгаалж байна гээд Хятадын ардын чөлөөлөх арми, эх нутгийнхаа салшгүй хэсэг Тайвань арлыг чөлөөлөх нь зүй ёсны шударга хэрэг мөн гэж монголын ард түмэн дэлхийн шударга бүх хүмүүсийн хамт үзэж байна. Манай хоёр орны ард түмэн, цэргийн харилцаа, хамтын ажиллагаа улам зузааран бэхжиж байна гэж онцлон тэмдэглээд одоо манай ардын цэрэг, МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлын түүхэн шийдвэрт зоригжин улс төр, байлдааны бэлтгэлээ улам сайжруулж социализмын байгуулалтыг сонор соргогоор хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхээр тэмцэж байна гэв. Нөхөр Б.Дорж үгийнхээ төгсгөлд даян дэлхийн энх тайван, Ази ба алс дорно дахины аюулгүй байдлыг сахин хамгаалах хэрэгтээ гялалзсан амжилт олохыг хятадын ардын чөлөөлөх армид ерөөлөө. Тус уулзалт дээр ардын цэргийн офицер Жамьянсүрэн төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэлэв. Уулзалтын дараа маршал Пын Дэ-хуай тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны ахмад дайчидтай уулзан ярилцаж офицеруудын ордонд байгуулсан ардын цэргийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.


637 Дараа нь төлөөлөгчид Ардын цэргийн дуу бүжгийн чуулгын жүжигчдийн концерт үзээд тэдэнд баяр хүргэж цэцэг барьлаа. Төлөөлөгчдийг офицеруудын ордонд уулзалт хийгээд явахад нь дэслэгч генерал Б.Дорж, манай ардын цэргийн дайчдын нэрийн өмнөөс “дарга” эмээл хазаартай бусад бүрэн хэрэглэл бүхий “Хүч” гэдэг хар морийг маршал Пын Дэ-хуайд, “Галуу” гэдэг хээр морийг армийн генерал Ван Шу-шенд бэлэглэв. Үнэн сонин. 1959.06.11. Пүрэв. №136 (7270) 2-р нүүрт. Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид эх орондоо буцав БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид БНМАУ-д найрсагаар зочилж байгаад 6 дугаар сарын 11-нд эх орондоо буцлаа. Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дараг Л.Цэнд, БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд дэслэгч Б.Дорж, БНМАУ-ын Гадаад Явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, Ардын цэргийн генерал, офицерууд, Улаанбаатар хотын ХДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга С.Батаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар зочдоо үдэж гаргахаар галт тэрэгний буудалд хүрэлцэн ирсэн байна. Бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, мөн яамны ажилтнууд, гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн болон гишүүд төлөөлөгчдийг үдэж гаргахаар ирсэн байв. Маршал Пын Дэ-хуай, дэслэгч генерал Б.Дорж нар хүндэт харуулын урдуур явж мэндэлсний дараа микрофоны өмнө харилцан үг хэлэв. Маршал Пын Дэ-хуай тэргүүтэй Хятадын Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчдийг үдэж мордуулахаар очсон хүмүүс аян замдаа сайн явж харихыг ерөөж амьд цэцгийн баглаанууд барьж байлаа. (МОНЦАМЭ) Үнэн сонин. 1959.06.12. Баасан. №137 (7271) 1-р нүүрт. БНМАУ-аас БНХАУ-д суух Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав БНХАУ-ын орлогч дарга Сун Цин-линд итгэмжлэх жуух бичгээ барив БНМАУ-аас БНХАУ-д суух Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав энэ 7 дугаар сарын 3-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга Сун Цин-линд итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барихад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч дарга, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Чэнь И, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтнууд байлцав. БНМАУ-ын талаас Элчин Сайдын Яамны зөвлөх Ламжав, Элчин Сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Орсоо зэрэг Элчин Сайдын Яамны ажилтнууд байв.


638 Элчин Сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа нөхөр Сун Цин-лин Д.Шаравтай ярилцав. Үнэн сонин. 1959.07.05. Ням. №157 (7291) 1-р нүүрт. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Б.Жаргалсайхан нарт Монголд ялсан Ардын хувьсгалын 38 жилийн ойг тохиолдуулан Хятадын Коммунист Нам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний өмнөөс Та нарт болон Та нараар дамжуулан Монгол Ардын Хувьсгалт Нам, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Монголын ард тзмэн, МАХН, БНМАУ-ын Засгийн Газрын удирдлагын дор социалист байгуулалтыг түргэтгэхийн тул улам зоригтой хөдөлмөрлөж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй ба аж ахуйн бусад салбарт үлэмж амжилт олжээ. Ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйг хоршоолох ажил түргэн дуусаад цаашид улс ардын аж ахуйг хөгжүүлэх ба хүн амын материаллаг аж байдал, соёлын хэмжээг дээшлүүлэх аятай нөхцөл бий болсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хятадын ард түмэн, өнгөрсөн жилүүдийн дотор монголын ард түмний олсон бүх амжилтанд баярлаж байна. Хятад монголын ард түмний нягт найрамдал харилцан харилцах ба хамтран ажиллах явдал улам бүр хөгжлөө. Энэ найрамдал, хамтын ажиллагаа, манай орнуудын социалист байгуулалт ба Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социадист лагерийн нягтрал, нэгдлийг бэхжүүлэх, Ази ба даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлд улам их тус дөхөм үзүүлэх болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улс цэцэглэн хөгжиж, хүч чадал нь өсөх болтугай хэмээн ерөөе. Хятад монголын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал улам хөгжин бэхжитүгэй! Хятадын коммунист Намын Дарга: МАО ЦЗЭ-ДУН БНХАУ-ын дарга: ЛЮ ШАО-ЦИ БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга: ЧЖУ ДЭ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд: ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин, 159 оны 7 дугаар сарын 10. Үнэн сонин. 1959.07.12. Ням. №163 (7297) 1-р нүүрт. НӨХӨР Н.ЖАГВАРАЛ БНХАУ-ЫН ХЭСЭГ МЭРГЭЖИЛТНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


639 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны сайд Н.Жагварал, БНХАУ-аас тус улсын хүнсний ногооны аж ахуйд туслаж ажиллахаар уригдан ирж байгаа Бүх Хятадын тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан, хүнсний ногооны туршлагын товчооны эрхлэгч, дэд эрдэмтэн Жан Зы-зэн ахлагчтай хэсэг мэргэжилтнийг энэ 7 дугаар сарын 27-нд ХАА Яаманд хүлээн авч уулзав. Энэ мэргэжилтнүүд нь БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээ ёсоор дулаалсан байранд хүнсний төрөл бүрийн ногоо тариалах, ногоог давслаж хадгалах, төмс, хүнсний ногооны хорлогчидтой тэмцэх болон манай нөхцөлд хамгаалагдсан хөрсөнд мөөг тарих ба үр боловсруулахад туслаж, хүмүүсийг сургах ажилд 1 жилийн хугацаагаар ажиллах аж. Үнэн сонин. 1959.7.28. Мягмар. №175(7309) 1-р нүүрт. Бээжин БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд маршал ПЫН ДЭ-ХУАЙ танаа Хүндэт нөхөр сайд аа ! БНХАУ-ын яруу алдарт ардын чөлөөлөх армийн 32 жилийн түүхт ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын цэргийн албан хаагчдын өмнөөс ба хувиасаа Танд болон танаар дамжуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн дайчдад чин сэтгэлийн халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Их Хятадын ард түмний энх хөдөлмөр, алс дорнод ба даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах ариун үйлстэй цаашид улам их амжилт олохыг нөхөр сайд Танд ба ардын чөлөөлөх армийн нийт дайчдад ерөөе. БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, ардын цэргийн командлагч дэслэгч генерал Ж. Лхагвасүрэн Улаанбаатар. 1959 оны 7 дугаар сарын 30. Үнэн сонин. 1959.08.01 №179 (7313) Бямба. 1-р нүүрт. БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд бөгөөд ардын цэргийн командлагч дэслэгч генерал нөхөр Ж. ЛХАГВАСҮРЭН-д Хятадын чөлөөлөх армийн 32 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлээсээ баяр хүргэсэн явдалд танд хувиасаа ба бүх офицер байлдагчдын өмнөөс халуун талархлаа илэрхийлье. БНХАУ-ын арми ба БНМАУ-ын ардын цэргийн хоорондын дайчин нөхөрлөл улам бэхжиж хөгжихийг ерөөе.


640 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан Хамгаалах Яамны сайд маршал ПЫН ДЭ-ХУАЙ. Бээжин. 1959 оны 8 дугаар сарын 8. Үнэн сонин. 1959.08.15. №191 (7325) Бямба. 1-р нүүрт. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Лин Бо-цюй тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд бараалхав БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, манай оронд найрсаг зочлолоор ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч ярилцав. Энэ уулзалтад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга, төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй мөн төлөөлөгчдийн гишүүн Хуан Янь-пэй, Чжан Су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар байв. Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, М.Хашгамбай, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Ж.Банзар нар байв. Мөн энэ уулзалтад БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фушен байв. Уулзалтын үеэр нөхөр Ж.Самбуу, Лин Бо-цюй нар нөхөрсөг дотно ярилцлаа. Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1-р нүүрт. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Лин Бо-цюй тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайханд бараалхав БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, манай оронд найрсаг зочлолоор ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч ярилцав. Энэ уулзалтад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга, төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй мөн төлөөлөгчдийн гишүүн Хуан Янь-пэй, Чжан Су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар байв. Монголын талаас БНМАУ-ын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Их Хурлын гадаад комиссын гишүүн В.Гаамаа, депутат Д.Адилбиш, БНМАУ-ын Гадаад явдлын яамны


641 Дорнод хэлтсийн эрхлэгч Л.Бадамрагчаа, мөн ёслолын хэлтсийн орлогч эрхлэгч Ж.Цамба нар байв. Мөн энэ уулзалтад БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фушен байв. Уулзалтын үеэр нөхөр Б.Жаргалсайхан, Лин Бо-цюй нар нөхөрсөг дотно ярилцлаа. Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1-р нүүрт. БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайханд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Лин Бо-цюй тэргүүтэй төлөөлөгчдөд үдийн хоол барив БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, манай оронд найрсаг зочлолоор ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд өчигдөр үдийн хоол барив. Үүнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга, төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй мөн төлөөлөгчдийн гишүүн Хуан Янь-пэй, Чжан Су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар байв. Үдийн хоол барихад мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен байв. Монголын талаас БНМАУ-ын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, М.Хашгамбай, депатут Б.Дорж, В.Гаамаа, Д.Адилбиш, С.Батаа, Д.Батаа, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Ж.Банзар нарын зэрэг албаны хүмүүс байв. Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1-р нүүрт. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирлээ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид БНМАУ-ын Их Хурлын урилгаар манай оронд 8 дугаар сарын 28-нд зочлон ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга, Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Лин Боцюй (төлөөлөгчдийн тэргүүн), мөн төлөөлөгчдийн гишүүнд БНХАУ-ын Байнгын Хорооны орлогч дарга, Хятадын үндэсний байгуулалтын ардчилсан холбооны дарга, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөөний зөвлөлийн Бүх Хятадын хорооны орлогч дарга Хуан Янь-пэй, БХАТХ-ын Байнгын Хорооны гишүүн, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын хууль төлөвлөх комиссын дарга Чжан Су, БХАТХ-ын Байнгын Хорооны гишүүн, Хятадын Гоминданы Хувьсгалт Хорооны байнгын гишүүн Шао Ли-цзы, БХАТХ-ын үндэстний асуудал эрхэлсэн комиссын орлогч дарга Хятадын Коммунист Намын Төв Хорооны орлогч гишүүн, Өвөр Монголын өөртөө засах орны ардын хорооны орлогч дарга Куэй Пи, БХАТХ-


642 ын төлөөлөгч Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүн У Лан, БХАТХын Байнгын Хорооны гишүүн Хятадын Ардчилсан Холбооны орлогч дарга Янь Мин-сюань нар оролцжээ. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен, Бүх Хятадын ардын Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хамт Улаанбаатарт ирлээ. Мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Дорноговьд угтаж очсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б. Лхамсүрэн, яамдын орлогч сайд Д. Батаа, В. Гаамаа, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан С. Равдан нар төлөөлөгчдийн хамт буцаж ирэв. Улаанбаатарын галт тэрэгний буудлыг БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаа болон, ‹‹Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд ах дүүгийн чин сэтгэлийн халуун баяр хүргэе›› гэсэн лозунг монгол, хятад хэл дээр бичиж чимэглэсэн байв. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Их Хурлын дарга Б. Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Данаажав БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Хашгамбай, мөн О.Бат-Очир Б.Батжаргал, С.Балган, Т.Гэндэн, Г.Дэлэг, Б.Дорж, Ш.Цагаандорж, С.Сосорбарам, Д.Цэвэгмид нарын зэрэг улсын их хурлын депутатууд, Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа нарын зэрэг албаны хүмүүс болон хөдөлмөрчдийн төлөөлөгч олон хүн Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр угтаж очсон байлаа. Мөн төлөөлөгчдийг гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд угтав. Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тэргүүн, БХАТХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Лин Бо-цюй нар харилцан үг хэлэхэд цугларагсад алга нижигнүүлэн халуун талархалтай угтав. НӨХӨР ЖАРГАЛСАЙХАНЫ ХЭЛСЭН ҮГ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга эрхэм хүндэт нөхөр Лин Бо-цюй! Төлөөлөгчдийн гишүүн хүндэт нөхөд өө! Хайрт хань нөхөд өө! БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч та нөхөд, манай улсын Их Хурлын урилгаар тус улсад айлчлан ирж байгаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурал, Монголын бүх ард түмний өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өнөөдөр бид, манай их хөрш, дотно хань хятадын олон сая ард түмний төлөөлөгчид та бүхнийг хүлээн авч байгаадаа цаглашгүй их баяртай байна. БНМАУ, БНХАУ-ын хоорондын ах дүүгийн найрамдал нь марксикм-ленинизм, пролетарийн интернационализмын үзэл санаанд үндэслэн өдөр ирэх тутам хөгжин бэхжисээр байна.


643 Монголын ард түмэн, хятадын хөдөлмөрч, авьяаслаг ард түмэнтэй байгуулсан их найрамдлаа маш өндөрт үнэлэн үздэг бөгөөд манай оронд социализм байгуулах хэрэгт үзүүлж байгаа ах дүү хятадын ард түмний зүйл зүйлийн тусламжинд гүн талархалтай байдаг юм. БНХАУ-ын хөдөлмөрчид, коммунист нам, нөхөр Мао Цзэ-дунгийн мэргэн удирдлагаар улс төр, аж ахуйнхаа бүх салбарт шийдвэртэй ялалт хийж, өөрийн орондоо социализм амжилттай байгуулж байгаад монголын ард түмэн үнэн зүрхнээс баярлаж байна. БНХАУ түүхийн ахар богино хугацаа болох энэ арван жилийн дотор тэргүүний үйлпвэр, хөдөө аж ахуй хөгжсөн хүчирхэг социалист гүрэн болон хувирч, Ази тив, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөөний тэмцэлд гарамгай үүрэг гүйцэтгэх болсон нь хань нөхөд биднийхээ бахдал зоригжлийг төрүүлж, империалист харгис хүчнийг догдолгон түгшүүлж байна. БНХАУ-ын алдарт арван жилийн ойг манай улсын ард түмэн, хятад хань нөхөд, бүх социалист орны ард түмэн, дэвшилт хүн төрөлхтний хамт удахгүй баярлан тэмдэглэнэ. Энэхүү түүхт өдрийн өмнөхөн БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид манай улсад морилон ирж байгаа нь бас чухал тэмдэглэлтэй зүйл мөн бөгөөд та бүхний энэ айлчилгаа тус хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал цаашдын хамтын ажиллагаанд болон бидний нийтийн хань их Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орны ард түмний нэгдэл, нягтралын бэхжилтэд тодорхой тус нэмэр болно. Хүндэт төлөөлөгчид та нөхдийг монголын ард түмний амьдрал хөдөлмөр өөрийн оронд социализм байгуулахын төлөө гаргаж байгаа тэдний чармайлттай танилцуулахад бид баяртай байна. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал мандтугай! НӨХӨР ЛИН БО-ЦЮЙН ХЭЛСЭН ҮГ Хайрт нөхөр Жаргалсайхан! Хайрт найз нөхөд өө! БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид манай дотны хөрш БНМАУ-д уригдан ирж зочлож байгаадаа туйлын их баяр баясгалантай байна. Би, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс БНМАУ-ын Их Хурлын газарт болон монголын ард түмэнд элэгсэг халуун мэнд, эрхэм өндөр баярыг хүргэе! Ажилсаг, эрэлхэг монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Нам, БНМАУ-ын засгийн газрын улирдлагын дор социализмын байгуулалтын үйлсэд лут их амжилт олж, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист нэгдэл нягтралыг бэхжүүлэх, Ази ба дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан байна. Энэ бүхэн нь хятадын ард түмнийг баярлуулан зоригжуулж байдаг юм. Хятад-Монгол хоёр улс бол зовлон жаргалаа хуваалцсан төрсөн ах дүү шиг ойр дотно юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны найрамдал ихэд бэхжиж, нөхөрсөг харилцаа өдрөөс өдөрт бэхжиж улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухаан, техникийн талын харилцан туслалцах хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна. Манай хоёр улсын парламентийн


644 хоорондох уулзалт нь манай хоёр орны ард түмний нөхөрсөг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд шинэ шинэ хувь нэмэр оруулах болно гэж бид итгэж байна. Хятад-Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн нэгдэл нягтрал мандтугай! Даян дэлхийд энх тайван мандтугай! Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1,2-р нүүрт. БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид Бээжин хотноо хүрэлцэн ирлээ БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид БНАВУ-д зочлон очих замдаа 8 дугаар сарын 28- ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг Бээжингийн нисэх онгоцны буудал дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Чень И, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Пын Чжэн, Хятадын Коммунист Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Лу Дин-и, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Чзи Пэн-фэй, БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд Ван Шу-шэнь, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Чан, БНХАУ-ын Улсын Төлөвлөгөөний хорооны дэргэдэх товчооны орлогч дарга Лу Пин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лин Гуэн, Бээжин хотын орлогч дарга У Хань, Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Чжан Чжи-шан, Гадаад Явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн дарга Чэн Шу-лян, Гадаад Явдлын Яамны Ёслолын хэлтсийн орлогч дарга Чжан Ши-цзэ нарын зэрэг албаны хүмүүс угтлаа. БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийг угтахад, БНАВУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч Фан Бинь, Бүгд Найрамдах Энэтхаг Улсаас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Каркатарати нар болон эдгээр элчин сайдын яамдын дипломат гишүүд байлцав. БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчдийг Бээжингийн нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, БНМАУ, БНХАУын төрийн дуулал хөгжимд эгшиглэв. Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1-р нүүрт. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай Ю. Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю. Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг БНАВУ-д зочлон очих замд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай энэ 8 дугаар сарын 28-нд хүлээн авч уулзлаа.


645 Энэ уулзалт дээр Хятадын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад явдлын Яамны сайд Чень И, Хятадын Коммунист Намын Төв Хорооны суртал, ухуулгын хэлтсийн дарга Лу Дин-и, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Чзи Пэн-фэй, Батлан Хамгаалах Яамны орлогч сайд Ван Шу-шэнь, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Чжан Чжи-шан, Гадаад явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн дарга Чэн-Шу-лян, Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн орлогч дарга Чжан Ши-цзэ нар байлцав. Мөн уулзалт дээр БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч Н.Дангаасүрэн байлцлаа. Уулзалтын үед нөхөр Чжоу Энь-лай, Ю. Цэдэнбал нар элэгсэг дотно ярилцлаа. Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1-р нүүрт. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай дайллага хийв МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг БНАВУ-д зочлон очих замд өчигдөр орой Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай дайлав. Дайллага дээр Монголын талаас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээгр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал (төлөөлөгчдийн тэргүүн), мөн төлөөлөгчдийн гишүүд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайд, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Б.Курметбек нар байв. Мөн дайллага дээр БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч Н.Дангаасүрэн байв. Дайллага дээр Хятадын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад явдлын Яамны сайд Чень И, Хятадын Коммунист Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Лу Дин-и, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Чзи Пэнфэй, Батлан Хамгаалах Яамны орлогч сайд Ван Шу-шэнь, Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Чжан Чжи-шан, Гадаад явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн дарга Чэн-Шу-лян, Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн орлогч дарга Чжан Ши-цзэ нар байлцав. Дайллага туйлын элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1959.08.29. Бямба. №203 (7337). 1-р нүүрт. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд дайллага болов БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Хурлын Төлөөлөгчид БНМАУ-д зочилж байгаатай холбогдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен 9


646 дүгээр сарын 1-нд дайллага хийв. Дайллагад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга, төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй мөн төлөөлөгчдийн гишүүн Хуан Янь-пэй, Чжан Су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар байв. Монголын талаас энэ дайллагад БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав нар болон яамдын сайдууд, улсын их хурлын депутатууд, нам, улс, олон нийтийн байгууллагын хариуцлагатнууд байв. Дайллага дээр нөхөр Се Фу-шэн, Ж.Самбуу, Лин Бо-цюй нар харилцан үг хэлэв. Дайллага элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1959.09.02. Лхагва. №206 (7340). 1-р нүүрт. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчид манай оронд байгаа нь Аж үйлдвэрийн комбинат үзэв Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Лин Боцюй, БХАТХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, төлөөлөгчдийн гишүүн Хуан Янь-пэй, төлөөлөгчдийн гишүүн Чжан Су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар 9 дүгээр сарын 1-нп аж үйлдвэрийн комбинатын хромын завод, гутлын фабрикийг үзэж сонирхов. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн төлөөлөгчдийн хамт аж үйлдвэрийн комбинат дээр очив. Төлөөлөгчдийг аж үйлдвэрийн комбинат үзэхээр очиход нь БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Улсын Хх Хурлын депутат Д.Адилбиш, В.Гаамаа, БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яамны орлогч сайд Ц.Найдансүрэн, Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Л.Лувсанравдан нар дагалдан явлаа. Хятадын Ардын Хурлын төлөөлөгч манай хүндэт зочид, аж үйлдвэрийн комбинатад БНЧУ-ын тусламжаар барьж байгаа гутлын фабрикийг сонирхон үзэж явахад нь тус комбинатын ерөнхий инженер Н.Авирмэд, фабрикийн тоноглол төхөөрөмжийг тайлбарлахын хамт энэ фабрик нь жилд 3 сая 500 мянган хос гутал үйлдвэрлэн гаргах чадалтай юм гэж ярив. -Энэ фабрикт хэдэн суурь машин бий бол гэж нөхөр Лин Бо-цюйг асуухад, ерөнхий инженер -Энд суурь машин холбогдох тоноглолын хамт 500-гаад бий гэж хариулав. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчдийг БНХАУ-ын тусламжаар барьж байгаа ноосон нэхмэлийн фабрикийн шинэ барилгын үүдэнд очиход тус фабрикийн ажилчид атар хээрийн


647 анхилуун сайхан үнэртэй амьд цэцгийн баглааг хүндэт зочиддоо барьж, төлөөлөгчдийг угтан цугларсан олон хүн алга нижигнүүлэн ташиж байв. Төлөөлөгчид, ноосон нэхмэлийн фабрикийн ажилчдаас ажлын байдлыг асууж ярилцан фабрикийн байдлыг сонирхов. Нэхмэлийн цоо шинэ машины дэргэд ажиллаж байсан эмэгтэйтэй нөхөр Лин Бо-цюй мэндлэн ярилцахад, ажилчин Хоролмаа, -Би БНХАУ-ын Шанхай хотын нэхмэлийн 2 дугаар үйлдвэрт хэдэн сар дадлага хийж, тэндээс их зүйл сурч ирээд энэ фабрикт ажиллаж байна гэхэд төлөөлөгчдийн тэргүүн Лин Бо-цюй тэр эмэгтэйд ажлын их амжилт хүслээ. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчид аж үйлдвэрийн комбинат үзэж дууссаны дараа төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй хэлэхдээ, аж үйлдвэрийн комбинатыг Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, БНЧУ болон бусад ардчилсан орны дэмжлэг тусламжтайгаар өргөтгөн байгуулж, хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглож байгаа нь манай социалист лагерийн орнуудын ах дүүгийн хамтын ажиллагааны бас нэг сайхан илрэл мөн. Бидний энэ мэт хамтын ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх болон энх тайван үед капиталистуудтай эдийн засгийн талаар хийж байгаа уралдаанд бид ялалт хийхэд ихээхэн тус нэмэр болно гэв. Үнэн сонин. 1959.09.02. Лхагва. №206 (7340). 1-р нүүрт. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчид Сүхбаатар Чойбалсангийн ордон музей үзлээ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга, төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй, БХАТХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, төлөөлөгчдийн дэд тэргүүн Хуан Янь-пэй, төлөөлөгчдийн гишүүн Чжан су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-Сюань нар 9 дүгээр сарын 1-нд Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей үзэв. Төлөөлөгчдийг ордон музей үзэхэд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн хамт явав. Мөн төлөөлөгчдийн хамт БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Улсын Их Хурлын депутат Д.Адилбиш, Г.Сумьяа нарын зэрэг албаны хүмүүс дагалдан явав. Үнэн сонин. 1959.09.02. Лхагва. №206 (7340). 1-р нүүрт. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчид Улаанбаатарын сүүний комбинат үзлээ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга, төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй, БХАТХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, төлөөлөгчдийн дэд тэргүүн нөхөр Хуан Янь-пэй, төлөөлөгчдийн гишүүн Чжан су, Шао Ли-


648 цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар уржигдар Улаанбаатарын сүүний комбинат үзлээ. Төлөөлөгчдийг сүүний комбинат үзэхэд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн хамт явав. БХАТХ-ын төлөөлөгчдийг Улаанбаатарын сүүний комбинатад очиход, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Улсын Их Хурлын депутат Д.Адилбиш, В.Гаамаа, Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С. Батаа нар дагалдан явав. Үнэн сонин. 1959.09.02. Лхагва. №206 (7340). 1-р нүүрт. Хятадын ард түмний үсрэнгүй хөгжлийн шинэ амжилтууд бид бүхнийг зоригжуулж байна Хятадын Коммунист Намын Төв Хорооны 8 дугаар бүгд хурлын албан мэдээ ба шийдвэр нь Хятадын аугаа их ард түмний шинэ амьдралын байгуулалтад том үйл явдал болов. Хятадын Коммунист Намын Төв Хорооны 8 дахь удаагийн VIII бүгд хурал эдийн засгийн салбарт Хятадын ард түмний гаргаж байгаа үсрэнгүй хөгжлийн амжилтыг дүгнэж БНХАУ-ыг хөгжүүлэх 2 дугаар таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь 3 жилийн өмнө биелүүлэх яруу алдарт үйлсэд ард түмнээ уриалан зоригжуулав. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй социализмын байгуулалтад Хятадын Коммунист Намын олсон гайхамшигт амжилт нь түүний үнэнч хань нөхөд социалист орнуудын ард түмэн болсон бүх шудрага улс түмнийг үлэмжхэн их баярлуулж шинэ шинэ ялалтад зоригжуулж байна. Ардын хувьсгал, иргэний дайнд гялалзсан ялалт байгуулсан Хятадын ард түмэн, одоо үед эдийн засгийн салбарт яруу алдарт амжилт гаргаж дотооддоо баруунтны үлдэгдэл, гадаад байдал дээр олон улсын империализмд хүчтэй цохилт өгч байна. Өнгөрөгч жил Хятадын ард түмний олсон их ололт нь аугаа их Хятадад орон даяар өрнөж байгаа үсрэнгүй давшилтыг энэ онд улам хүчтэй өрнүүлэх их бололцоо нээжээ. Одоо Хятадын ард түмэн өнгөрөгч оны ба энэ оны тэргүүн хагаст хийсэн улс ардын аж ахуйн бүх салбарын үсрэлтээ үргэлжлүүлж Хятад Ард Улсыг Хөгжүүлэх хоёр дугаар таван жилийн төлөвлөгөөний агуу их зорилтыг энэ онд биелүүлэх тэмцэл өрнөж байна. Энэ бол Хятадын зургаан зуун сая ард түмний үлэмжийн их ялалт мөн бөгөөд энэ нь социализмын байгуулалтын талаар Хятадын Коммунист Намын улс төрийн шугамын зөв болохыг нотлон үзүүлж байна. Хятад дахь социализмын байгуулалтын том том ололт нь Хятадын ажилч хичээнгүй, баатарлаг ард түмний барагдашгүй ундармал хүчийг илтгэн үзүүлж байна. Манай ах дүүгийн найрамдалт Хятадын их ард түмний шинэ ялалтууд нь бүх социалист лагерийн бэхжил хөгжилтөд үлэмжхэн хувь нэмэр болж социалист орнуудын хүчин чадлыг асар ихээр зузаатгаж байгаа юм. Одоо үед Хятадын ард түмэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажилч арвичаар улам түргэн үсрэнгүй давших зарчмыг баримтлан улсын төлөвлөгөөг


649 давуулан биелүүлсэн шинэ амжилтаар агуу их ялалтын ой-БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж байна. БНХАУ-ын их амжилт, эрх чөлөөт ард түмэн энх цагийн бүтээн байгуулалтад гайхамшигийг бүтээх чадалтайг харуулаад зогсохгүй гагцхүү эрх чөлөөтэй, социалист амьдралын нөхцөлд хөдөлмөрчин олны бүтээлч санаачлага, хөдөлмөрийн идэвхжил дээд хэмжээгээр ундран гарна гэдгийг хэн бүхэнд ойлгомжтой харуулж байна. БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжилт, Хятадын ард түмний хөдөлмөрийн гайхамшигт ялалт нь Монголын ард түмнийг хөгжлийн шинэ ялалтад уриалан дуудаж өөрийн орны улс ардын аж ахуйг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэх ба давуулан биелүүлэхэд биднийг зоригжуулж байна. Хятадын ард түмний дайснууд, империалист харгислалын талынхан Хятадын ард түмний их амжилтыг үгүйсгэхийг аль болохоор оролдовч Хятадын Коммунист Намын Төв Хорооны 8 дугаар бүгд хурлаар эдийн засгийн төлөвлөгөөнд зарим зохицуулалт хийсэн явдалд Хятадын ард түмний үсрэнгүй хөгжил цаашдаа улам өрнөхийг харуулж байна. Хятадын ард түмний агуу их ялалтыг зоригжуулан зохион байгуулагч коммунист намдаа Хятадын ард түмэн хязгааргүй үнэнч байдаг бөгөөд Хятадын Коммунист Намын мэргэн удирдлагын дор социализмын байгуулалтын аврага үйлстээ Хятадын ард түмэн улам их гавьяат үйлс бүтээх зориг төгөлдөр байна. Түүхт ач холбогдолтой агуу их үсрэлтдээ улам их амжилт гаргахыг Монголын бүх ард түмэн Хятад ах дүү нартаа хүсэн ерөөж байна. Үнэн сонин. 1959.09.02. Лхагва. №206 (7340). 1-р нүүрт. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн мөнхийн найрамдал мандтугай Монгол-Хятадын ард түмний найрамдлын цуглаан Улаанбаатарт болсон нь БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид манай оронд найрсгаар зочилж байгаатай холбогдуулан Монгол-Хятадын найрамдлын цуглаан 9 дүгээр сарын 2-нд Улсын хөгжим драмын театрт боллоо. Монгол-Хятадын ард түмний найрамдлын цуглааны хурлын тэргүүлэгчдийн байрны гүнд Монгол-Хятадын төрийн далбаа, нөхөр Ю.Цэдэнбал, Мао Цзэ-дун нарын хөрөг тавьж амьд цэцгээр чимсэн байлаа. Нийслэл Улаанбаатар хотын нам,улс, олон нийтийн байгууллагын хариуцлагатай ажилтан нар нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид суудлаа эзэлсэн байв. Тус цуглаанд гадаад орнуудаас БНМАУ-д суугаа элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд оролцлоо. Яг 16 цаг болж, хурлын тэргүүлэгчдийн байранд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын Байнгын Хорооны оролцогч дарга БХАТХ-ын төлөөлөгчдийн тэргүүн Лин Бо-цюы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань, БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен нар болон нам засгийн удирдагчид нөхөр Ж.Самбуу, Л.Цэнд, Д.Моломжамц, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Б.Лхамсүрэн,


Click to View FlipBook Version