650 ЫНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргал-сайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Даваажав нарын зэрэг нөхдийг гарч ирэхэд цуглааныхан удтал алга нижигнүүлэн ташив. Монгол-Хятадын ард түмний найрамдлын цуглааныг Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа нээж үг хэлэхэд цуглаанд оролцсон олон хүн алга нижигнүүлэн ташиж, Монгол-Хятадын төрийн дуулал хөгжимд эгшиглэв. Монгол-Хятадын ард түмний найрамдалд зориулсан нийслэлийн хөдөлмөрчдийн цуглаан дээр БНХАУ-ын тусламжаар барьж байгаа ноосон нэхмэлийн фабрикийн ажилтан эмэгтэй Н.Дамдин, Шинжлэх Ухаан Дээд боловсролын Хүрээлэнгийн орлогч дарга Ч.Сэрээтэр, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БХАТХ-ын Байнгын хорооны орлогч дарга төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй нарын үг хэлэхэд цуглаанынхан байн байн алга нижигнүүлэн ташиж байв. Нөхөр Н.Дамдингийн хэлсэн үг Нөхөд өө! БНМАУ-ын Их Хурлын урилгаар аугаа их хятадын 650 сая ард түмний төлөөлөгчид манай оронд зочлон ирээд, өнөөдөр нийслэлийн хөдөлмөрчидтэй уулзаж байгаад монголын ажилчин анги бүх хөдөлмөрчид бид чин сэтгэлээсээ баярлаж байна. Аугаа их хятадын ард түмэн яруу алдарт коммунист нам, нөхөр Мао Цзэ-Дунгийн мэргэн жолоодлогоор БНХАУ-ыг байгуулсан түүхт 10 жилийн ойг гялалзсан сайхан амжилтаар угтаж, эх орондоо социализм байгуулах асар их үйл хэрэгтээ үсрэнгүй их амжилт олж байгаа нь монголын ард түмэн болон бүх социалист лагерийн ард түмэн, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа даян дэлхийн бүх ард түмнийг улам зоригжуулж байна. Тэмцэлд хатууцсан ажилсаг хятадын баатарлаг ард түмний эрхэм хүндэт төлөөлөгч та бүхэн манай эх оронд найрсгаар зочлон ирж манай орны хөгжил, ард түмний аж амьдралтай танилцаж байгаа нь пролетарийн интернационализмын аугаа их зарчим дээр үндэслэсэн монгол-хятадын ард түмний жинхэнэ ах дүүгийн найрамдал хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх хэрэгт чухал шинэ хувь нэмэр болох нь дамжиггүй. Манай орны хөгжлийн явцыг түргэтгэх, социализмын материаллаг үйлдвэрлэлийн базыг байгуулах хэрэгт ах дүүгийн бат найрамдалт Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист орнуудаас үзүүлж байгаа их тусламж чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүний дотор БНХАУ-ын тусламжтайгаар манайд хэд хэдэн үйлдвэрийн газар байгуулагдаж шинэ сайхан засмал зам гүүр тавигдаж соёл ахуй, орон сууцны олон сайхан барилга сүндэрлэн босч байгаа нь манай оронд социализм байгуулах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр болж байна. БНХАУ-аас үзүүлж байгаа их тусламжийн нэг чухал хэсэг бол нийслэл Улаанбаатар хотод шинээр байгуулж байгаа ноосон нэхмэлийн үйлдвэр бол орчин үеийн шинэ техник төхөөрөмжөөр тоноглогдож бүрэн механикжсан манай томоохон үйлдвэрийн нэг юм. Ах дүүгийн найрамдалт хятад найз нөхдийнхөө барьж байгуулан өгч байгаа ноосон нэхмэлийн энэ сайхан үйлдвэрт ажиллахын тулд ажилчин би бусад 50 гаруй нөхдийнхөө хамт 1958 онд аугаа их Хятад Ард Улсад явж хятад орны хөгжил цэцэглэлттэй биеэрээ
651 танилцаж Шанхай хотын ноосон нэхмэлийн 1.2.3 дугаар үйлдвэрт дадлага хийж, хятад ажилчин нөхдийн хамт ажиллан суралцаж ирсэн нь надад ихээхэн аз жавшаантай явдал болсон. Алдарт сайхан Бээжин, Шанхай, Ханьжоу зэрэг бидний очсон хот бүхэнд хятадын ард түмэн нөхөр ёсны халамж анхаарлыг байнга үзүүлж байсан явдал манай хоёр улсын ард түмэн түүний ажилчин ангийн найрамдал хичнээн бат зузаан байгааг тод харуулж байлаа. Бид одоо хятад найз нөхдөөс сурсан мэрэгжлээ эзэмшин цаашид улам ихийг сурч шинэ техникийг чадамгай эзэмшин ажиллахын тулд авьяас чадлаа дайчлан ажиллаж байна. Манай аж үйлдвэрийн комбинатынхан улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө давуулан биелүүлэх гэж зориг төгөлдөр ажиллаж 1959 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 114,6 хувиар биелүүлжээ. Монголын ард түмэн хятадын аугаа их хүчирхэг ард түмэнтэй байгуулсан ах дүүгийнхээ найрамдлыг эрхэмлэн хүндэтгэдэг юм. 9 дүгээр сарын 16-наас эхлэн явагдах МонголХятадын найрамдлын 15 хоногийн ажил нь манай орны ард түмэн аугаа их Хятад Ард Улсын үсрэнгүй их хөгжилтэй улам тодорхой танилцах, Монгол Хятадын ард түмний бат найрамдлыг улам бэхжүүлж хятад мэргэжилтэн нөхдөөсөө их зүйлийг сурч авах сайхан бололцоог манай ард түмэнд олгох чухал үйл явдал болох юм. Аугаа их эх орноо цаашид улам их хөгжүүлэх ба даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйл хэрэгтээ үсрэнгүй амжилт гаргахыг ах дүүгийн найрамдалт хятадын баатарлаг ард түмэнд чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн бат найрамдал мандтугай! Нөхөр Ч.Сэрээтэрийн хэлсэн үг Манай хамгийн дотны хүндэт зочид оо! Эрхэм хайрт нөхөд өө! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндэт төлөөлөгчид та нарт монголын хөдөлмөрч сэхээтний өмнөөс чин зүрхний халуун баяр хүргэе. Монгол Хятад хоёр улс бол зөвхөн найрамдалт айл хөрш улс төдийгүй манай хоёр орны ард түмэн, хүн төрөлхтний жаргалант ирээдүй болсон коммунист байгуулах нэгэн зорилтын төлөө тэмцэж байгаа ах дүү социалист лагерийн өнөр гэр бүлд багтаж байна. Монгол, Хятадын ард түмний ах дүүгийн нөхөрлөл, хамтын ажиллагаа нь олон мянган жилийн түүхийн гүн уламжлалтай билээ. Манай хоёр оронд хөдөлмөрчин ардын хувьсгалт засаг төр үүссэн тогтсон цагаас эхэлж Монгол, Хятадын ард түмний харилцаанд шинэ үе нээгдсэн юм. Энэ шинэ үе бол иролетарийн интерниационализмын үзэл санаа бүрэн шингэсэн Монгол-Хятадын ард түмний жинхэнэ ах дүүгийн бат найрамдлыг бэхжүүлэх, социалист хамтын ажиллагааг зүйл бүрээр өрнүүлэн, манай орнуудын тусгаар тогтнол, төрийн байгуулалтын систесмийг хүндэтгэн үзэх шударга зарчимд үндэслэж байна. Аугаа их хятадын баатарлаг ард түмэн, колонийн ноёрхлыг устгаад, түүхийн асар богино хугацаанд дундад зууны үеийн эдийн засгийн хоцрогдлыг арилгаж, эх орноо хүнд
652 үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуйгаа социалист ёсоор өөрчлөх хэрэгт үнэхээр гайхамшигт том ялалт хийж байна. Хятадын ард түмний энэ лут амжилтанд даян дэлхийн нэг санаат нэгдмэл зорилгод ард түмэн, түүний дотор манай монголын ажилчин, малчин, сэхээтэн бид цаглашгүй их баярлаж байдаг юм. Хятадын авьяас төгөлдөр ард түмэн, түүний хөдөлмөрч сэхээтэн нар эх орноо үсрэнгүй дэвшилтын замаар хөгжүүлэхэд зориулж байгаа бүтээлч үйл ажиллагаа нь монголын сэхээтэн бидэнд ямагт сайхан үлгэр дууриал болсоор байна. Хайрт эх орнынхоо эдийн засаг, соёл, шинжлэх ухааныг улам түргэн хөгжүүлэх хэрэгт өөрсдийн хүч чадал, авьяас мэдлэг, оюун билгээ шавхан дайчилж байгаа монголын сэхээтэн бид, хятадын ажилчин анги, сэхээтэн нараас ямагт ихийг сурч байгаа юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, манай орны үйлдвэрлэх хүчний хөгжлийг улам түргэтгэхэд зориулж 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлсний зэрэгцээгээр их хятадын баатарлаг ажилчин анги, манай улсад асар их хэмжээний материаллаг баялаг бүтээн босгож байна. Хятад Ард Улсын өгөөмөр тусламжийн үрээр манайд аж үйлдвэрийн шинэ шинэ газар, нийгэм- соёлын болон орон сууцны олон барилга, зам, гүүрүүд үлэмж түргэн хугацаанд баригдаж ашиглалтад орсоор байна. Монголын ард түмний сайн сайхны тулд зориулагдсан хятадын ажилчин ангийн бүтээн босгох аварга хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа бид их хятадын ард түмэн, хятадын яруу алдарт коммунист нам, тэргүүлэгч Мао Цзэ-дунд өөрсдийн чин сэтгэлийн баяраа дэвшүүлж байна. Тус хоёр орны параламентын төлөөлөгчид уулзаж санал бодлогоо солилцон, харилцан туршлагаа ярилцсан нь манай ард түмнүүдийн бат найрамдал, ах дүүгийн нөхөрлөл, хамтын ажиллагааны цаашдын хөгжилтөд үнэлж баршгүй сайхан тус нэмэр болно гэж монголын сэхээтэн бид сэтгэл бүрэн хангамжтай байна. Түүнчлэн энэ найрсаг уулзалт, золчлолт нь олон улсын хурцадмал байдлыг намжаах, ялангуяа Ази тивд бат бэх энх амгалан байдлыг бэхжүүлэх хэрэгт ихээхэн чухал нэмэр хандив болох нь дамжиггүй юм. Аугаа их Хятад Ард Улс, одоо болтол Нэгдсэн Үндэстний Байгууллага хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй байгаа, мөн хятадын төрөлх эх орны салшгүй хэсэг болсон Тайвань арлыг америкийн түрэмгий цэргүүд, түүний зарц болсон Чан Кай-шийн дээрэмчид эзэлж байгаа нь үнэхээр шударга биш зүйл гэж монголын сэхээтэн бид эрс буруушааж байна. Харгис империалистуудын хар буруу бодлого нь үнэн шударга үйлсэд ялагдаж Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагад зохих байр сууриа эзлэх, эх нутгийнхаа дархан хэсэг болсон Тайвань арлыг эргүүлж авах явдал ойрын үед биелэгдэх нь дамжиггүй гэдэгт монголын сэхээтэн бид, өөрийн бүх ард түмний нэгэн адил ямар ч эргэлзээгүй бат итгэж байна. Монгол-Хятадын Ард түмний ах дүүгийн мөнхийн бат найрамдал мандтугай! Даян дэлхийн ард түмнүүдийн энх амгалан байдал улам бэхжтүгэй! Нөхөр Д.Моломжамцын хэлсэн үг Эрхэм хүндэт нөхөр Лин Бо-цюй!
653 Төлөөлөгчдийн гишүүд хүндэт нөхөд өө! Эрхэм найз нөхөд өө! Өнөөдөр манай нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, манай эрхэм хүндэт зочидтой сэтгэл дүүрэн баяр баясаглантай уулзаж байна. Монгол-Хятадын найрамдалд зориулсан энэ цуглаан дээр бид манай аугаа их хөрш, ах дүүгийн найрамдалт БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн,БНХАУ-ын улс төрийн нэрт зүтгэлтний нэг эрхэм нөхөр Лин Бо Цюй, БХАТХ-ын улс төрийн нэрт зүтгэлтний нэг эрхэм нөхөр Лин Бо Цюй. БХАТХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, Хятадын үндэсний байгууллагын ардчилсан холбооны дарга, Хятадын ардын улс төрийн зөвлөлийн бүх хятадын хорооны орлогч дарга нөхөр Хуан Янь-пэй, БХАТХ-ын Байнгын Хорооны гишүүн, хятадын гоминданы хувьсгалт хорооны байнгын гишүүн нөхөр Шао Лин-цзы, БХАТХ-ын үндэсний асуудал эрхэлсэн комиссын орлогч дарга нөхөр Куэй Пи, Бүх хятадын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүн нөхөр Янь Мин-сюнь, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд нөхөр Се Фу-шен нар болон төлөөлөгчдийн бараа бологч бүх нөхдөд бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурал, манай засгийн газар Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо Монголын ард түмэн, цус цуглаанд оролцогсодын өмнөөс чин сэтгэлийн халуун баяр дэвшүүлье. БНХАУ-ын БХАТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулан манай ард түмний дотнын нөхөр Мао Цзэ-дун дарга тэргүүтэй яруу алдарт Хятадын Коммунист Нам, БНХАУ-ын засгийн газар, ах дүү их хятадын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хятадын ард түмнээс урт удаан хугацаанд явуулсан эрэлхэг зоригтой тэмцлийн үр дүнд хятадын хувьсгал аугаа их ялалт хийж БНХАУ тогтсон явдал Октябрийн Социалист Их Хувьслын дараа хүн төрөлхтний түүхэнд гарсан асар том явдал мөн. БНХАУ мандан тогтсон явдал бол энх тайван, социализмын хүчийг хэд дахин өсгөн нэмэгдүүлж, империалст харгис хүчний хүчийг эрс бууруулан империализмын колонийн системийн задран уналтыг улам түргэтгэж байна. Хятадын хувьсгалын их ялалт нь марксизм-ленинизмийн сургаалын сүүт их ялалт бөгөөд тэр хувьсгалын гэрэлтүүлэгч туяа нь үндэсний эрх чөлөөний ба хувьсгалт хөдөлгөөнд цацран тусч, зоригжуулагч хүчин болж байна. Манай найрамдалт БНХАУ өөрийнхөө алдарт 10 жилийн түүхт ойг удахгүй тэмдэглэх гэж байна. Энэ түүхэн ахар богино хугацаанд их хятадын баатарлаг, хөдөлмөрч ард түмэн Хятадын Комунист Нам, дарга Мао Цзе-дунгийн мэргэн зөв удирдлагаар эх орондоо социализмыг байгуулах агуу их зорилтыг тавьж, хятад орныг хүнд үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуйг социалист замаар өөрчлөх, соёл шинжлэх ухааныг цэцэглүүлэн хөгжүүлэх үйл хэрэгтээ асар их амжилт олж байна. 1958 онд БНХАУ-ын үйлдвэрийн бүтээгдэхүүн 1950 онынхоос 10 дахин өссөн бөгөөд зөвхөн 1958 онд тус орны үйлдвэрийн бүтээгдэхүүн 60 илүү хувь, хөдөө аж ахуйн
654 бүтээгдэхүүн 2 дахин өсчээ. “Бүх хүчээрээ урагшаа давшиж улам их, улам түргэн, арвилан хэмнэх зарчмаар социализм байгуулах” намын ерөнхий шугамыг амьдралд тууштай биелүүлж их хятадын ард түмэн 1958 он ба 1959 онд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлыг хөгжүүлэх талаар аварга том үсрэлт хийж асар их амжилт олсоор байна. БНХАУ 1958 онд хөдөө аж ахуйн үр тарианы талаар урьд өмнө түүхэндээ үзээгүй их баялаг ургац авсан юм. 1958 онд 500 миллиард жин тариа будаа хурааж авсан ба энэ нь 1957 оныхоос 35 хувиар нэмэгсэн, мөн 42 сая дань хөвөн хурааж авсан нь урьд оныхоос 28 хувиар өсчээ. 1959 оны эхний хагасын хөдөө аж ахуйн хөгжилтийн бодит байдал, сүүлийн үед ихээхэн нутгийг хамарсан сүрхий үер, ган болсон зэргийг анхааран үзэж, энэ онд тариа будаа, хөвөн хураалтыг ноднин жилийн жинхэнэ хурааж авсантай хаьцуулбал тус бүр 10- аад хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ зөвхөн 1958 онд 11 сая 80 мянган тонн болд хайлуулсан бөгөөд үүний дотор жинхэнэ аж үйлдвэрийн хэрэгцээнд тохирох сайн чанарын болд 8 сая тонныг гаргасан байна. Энэ нь 5 сая 350 мянган тонн болд үйлдвэрлэсэн 1957 онынхоос 49,5 хувиар нэмэгдсэн байна. 1959 онд дахин хянаж зохицуулсан, энэ оны улс ардын аж ахуйн төлөвлөгөөгөөр сайн чанарын болд хайлуулалт 12 сая тонн болох ба энэ нь ноднин жилийнхээс 4 сая тонноор буюу 50 хувиар, нүүрс гаргалтыг 335 сая тонн болгож 1958 онынхоос 65 сая тонноор буюу 24 хувиар ихэсгэхээр тогтоосон байна. Их Хятадын ард түмэн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чухал төрлийн үйлдэхүүний үйлдвэрлэлийн төлөлвлөгөөг хугацаанаас нь өмнө энэ онд биелүүүлэх ба давуулан биелүүлэх бүрэн бололцоотой болж байна. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар тавьсан энэ их зорилтыг биенүүлснээр эдийн засгаа цаашид улам их өрнүүлэн хөгжүүлж, улмаар аж үйлдвэрийн чухал төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээгээр 15 жилийн дотор Английг гүйцэх гэсэн түүхт зорилтыг барагцаалбал 10-аад жилийн дотор биелүүлж болох бололцоотой боллоо гэж саяхан хуралдсан Хятадын Коммунист Намын VIII бүгд хурал зааж дүгнэсэн байна. Хөдөөгийн тариачид ардын коммунд оршиж, хөдөө тосгонд ардын коммунууд хөл дээрээ бат бэх загсч, үргэлж урагшаа хөгжин бэхжиж байгаа явдал тэдгээрийн давуу ашигтай, амьдарч хөгжих ирээдүйг тодорхой харуулж байна. Энэ бүхэн бол олон зуун сая хөдөлмөрчид, хувьсгалт сэхээтнүүдийн урам зоригийг улам өрнүүлж, нам, ард түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл гэгээрлийн ажлыг өрнүүн хөгжүүлж байгаа асар их үсрэлт мөн болохыг маш хурцаар илэрхийлж байна. Саяхан хуралдсан Хятадын коммунист Намын VIII бүгд хурлын шийдвэрийг нийт ард түмэн сайшаан хүлээн авсны үндсэн дээр үйлдвэрлэлийг бүх талаар нэмэгдүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, улс ардын аж ахуйн бүх салбарт арвилан хэмнэх журмыг хатуу сахихын төлөө үй олны оргилсон хөдөлгөөн бүх орон даяар өрнөж байна. Эх орондоо социализм байгуулах үйл хэрэгтээ аугаа их хятадын ард түмний олж байгаа энэ их ялалт амжилтыг монголын ард түмэн хүчирхэг социалист лагерийн ба түүний дотор манай ард түмний ололт, амжилт гэж үзэж, үргэлж ширтэн харж чин сэтгэлээсээ бахдан баярлаж байдаг юм. Хятадын ард түмэн Хятадын коммунист Намын мэргэн удирдлагын дор олон улсын империализм, дотоодын харгис хүчний эсрэг олон жилийн турш хурц ширүүн тэмцэл
655 явуулсан билээ. Японы эзэрхэг түрэмгий дайнчид ба дотооддоо гоминданы харгис хүчний эсрэг хятадын ард түмнээс явуулсан баатарлаг тэмцэл нь манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэх хэрэгт маш ихээхэн дэмжлэг болж байсныг монголын ард түмэн хэзээ ч мартахгүй юм. Монгол-Хятадын ард түмэн эрт үеэс уламжлалт найрамдлын холбоотой айл хөрш байсан бөгөөд энэ найрамдал нь аугаа их Октябрийн гэрэлт туяан дор хятадын хувьсгал ялж БНХАУ байгуулагдаж, дэлхий дахины ач холбогдолтой үйл явдал болсноос хойш пролетарийн интернационализмын зарчим дээр бат тулгуурлан хөгжиж эхлэв. БНМАУ, БНХАУ-ын хооронд тогтсон найрамдалт харилцаа бол социалист лагерийн орнуудын хоорондын цоо шинэ маягийн харилцааны тод үлгэр жишээ мөн. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны түүхэнд болсон чухал үйл явдал бол 1952 оны 10 дугаар сарын 4-нд БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай хоёр гарын үсэг зурсан хэрэг мөн билээ. Монгол-Хятадын ард түмэн социализмыг байгуулах ариун үйл хэргийн төлөө гар гараасаа барилцан хамтран явж бие биедээ халуун дэмжлэг тусламж үзүүлж байна. БНМАУ, БНХАУ хоёрын хамтын ажиллагаа, тус орнуудын эдийн засаг, соёлын төрөл бүрийн салбарт улам өргөжин өсч зохих сайхан ашиг үрээ өгч байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас манай улсын социалист байгуулалтад үзүүлж байгаа зүйл бүрийн тусламж нь бидэнд онцгой их ач холбогдолтой юм. 1956 оны 8 дугаар сард БНХАУ-аас манай улсад эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээ байгуулж, энэ хэлэлцээ ёсоор БНХАУ-ын эдийн засаг 1956-1960 онд манай улсад 160 сая рублийн буцалтгүй тусламжийг үзүүлэх болсны дүнд Улаанбаатар хотод тоосгоны завод, идэшний ногооны аж ахуй, биеийн тамирын ордон, цэнгэлдэх хүрээлэнгийн барилга, засмал гүүрүүд, Сүхбаатар хотын цахилгаан станц, Налайхын шилний завод зэрэг ашиглалтанд орсон билээ. Одоо хэдхэн хоногийн дараа Сүхбаатар хотод цаас,фанерийн үйлдвэр,нэг хэвийн байшингийн завод ашиглалтад ороход бэлэн болоод байгаа ба Улаанбаатар хотын ноосон нэхмэлийн фабрикийн барилга монтажийн ажил энэ онд дуусна. Одоо Орхон гол дээр усжжуулах системийн барилга Улаанбаатар хотын доторхи засмал зам гүүрүүд үргэлжлэн баригдаж байна. Мөн хэлэлцээ ёсоор БНХАУ нь 1959-1961 онд Уланбаатар, Чойбалсанд цахилгаан станц, шувууны ферм, цардуулын ба спиртийн завод, төмөр эдлэлийн үйлдвэр барьж туслах болсон юм. Монгол-Хятадын ард түмний найрамдал, нөхөрсөг хамтын ажиллагаа нь БНХАУ-аас манай улсад үзүүлж байгаа дээр дурдсан эдийн засаг, техникийн тусламжаар хязгаарлагдахгүй юм. БНХАУ нь манай нийтийн хань аугаа их Зөвлөлт Холбоот Улс, ах дүү бусад социалист орнуудын хамтаар өөрийнхөө мэргэжилтэй, хөдөлмөрт дуртай, ажилд хичээнгүй олон мянган ажилчид, мэргэжилтэн нарыг илрүүлэн манай улс ардын аж ахуйн салбарт ажиллууулан бидэнд ах дүүгийн тусламж үзүүлж байна.
656 Тэдгээр нөхөд манай оронд социалист байгуулалтын их ажилд гар бие оролцон ажиллаж, гарамгай их бүтээлийг гаргаад зогсохгүй бас манай хүмүүсээс мэргэжил эзэмших ажилд тусалж байна. Найрамдалт их хятадын ард түмнээс социализмын байгуулалтдаа олж байгаа аварга том амжилт, манай улсад үзүүлж байгаа зүйл бүрийн их тусламж нь эх орондоо социализм амжилттай байгуулахад монголын ард түмнийг улам зоригжуулж байна. Монголын ард түмэн 650 сая хүнтэй их хятадын ард түмний энэ их өгөөмөр тусламжийг эрхэмлэн үнэлж, ах дүү хятадын баатарлаг ард түмэн, түүний засгийн газар, яруу алдарт Хятадын Коммунист Нам, Мао Цзе-дун даргад чин сэтгэлийн талархлаа хүргэж байна. БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, худалдааны харилцаа жил ирэх тутам улам өргөжиж байна. Монгол, Хятадын хоорондын нийт таваарын эргэлт 1959 онд 1952 онынхоос 34,5 дахин өссөн юм. Монгол, Хятадын ард түмний найрамдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх социалист байгуулалтдаа олж байгаа амжилт туршлагаа харилуан мэдэж солилцохын тулд манай оюутан, сэхээтэн, үйлдвэрийн ажилчид БНХАУ-д очиж сургууль ба практик ажилд суралцаж байдаг билээ. Тэрчлэн манай хоёр улсын соёлын харилцаа улам өргөжиж жил бүрийн соёлын төлөвлөгөөгөөр шинжлэх ухаан, соёл гэгээрэл, эрүүлийг хамгаалах, урлаг утга зохиол, хэвлэл, радио, биеийн тамрын зэрэг бүхий л соёлын салбарт харилцан туршлагаа судлах, мэдээ материал солилцох, соёлын төлөөлөгчид, эрдэмтэн, зохиолчид, урлагийн хамт олныг харилцан солилцож байна. Хятадын ном зохиол монгол хэл дээр орчуулагдаж, хятадын жүжүиг, кино монголын театруудад гарч байна. Тус хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд БНХАУ-ын ба БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид харилцан бие биедээ айлчлан зочилж байсан явдал маш үнэт хувь нэмэр болсон билээ. Пролетарийн интернационализмын зарчим дээр үндэслэсэн Монгол-Хятадын ард түмний ах дүүсэг найрамдали харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх үйл хэрэгт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид манай оронд найрсгаар зочлон байгаа явдал асар их ач холбогдолтой болно. Социализм бүтээн байгууулж байгаа нэг санаа, зорилготой манай хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагаа, интернационалист холбоо нь тус орны ард түний ирээдүйн сайн сайхан, зол жаргалын төлөө улам мандан бадарс хөгжих нь дамжиггүй юм. БНХАУ социалист лагерийн хүчирхэг гэр бүлд хүндэт тэргүүн суурийг эзлэж социалист лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх, улс түмний найрмдал, хамтын ажиллагааг өргөтгөх болон нийтийн энх тайвныг сахин хамгаалахын төлөө тууштай тэмцэж байна. БНХАУ, капилист, социалист систем энх тайвнаар зэрэгцэн оршиж болох леиинч зарчмыг гадаад бодлогодоо баримталж, олон улсын хүнд байдлыг сулруулах, даян дэлхийд болон Алс дорнодод энх тайвныг бэхжүүлэх их чармайлт тавьж байна. Монгол-Хятадын ард түмэн одоо үеийн олон улсын хоорондын чухал асуудал болох Германы асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх, Германтай энх тайвны гэрээ байгуулах,
657 Берлиний асуудлыг зөвөөр шийдвэрлэх хийгээд халуун цөмийн зэвсгийг турших ба хэрэглэх явдлыг үүрд хориглон зогсоох асуудлыг шийдвэртэй дэмжих байна. БНХАУ Алс дорнодод атомгүй бүс байгуулах, Японтой хэвийн харилцаа тогтоох , Японыг төвийг сахисан гадаад бодлого явуулах явдлыг дэмжсэн саналыг удаа тавьсаар байна. Тэрчлэн өмнөд Солонгос өмнөд Вьетнам болон Тайваний орчим газар үүсч болох империалист өнгөлзлөгийг анхааралтай сэрэмжлэн харж, энэ районы хавьд аюулгүй байдлыг бататгахын тул гадаадын цэрэг, усан базуудыг тэндээс татан зайлуулахыг шаардаж байгаа юм. Хятадын баатарлаг ард түмний ардын төрлийн үед бүтээсэн аварга их үйл хэрэг нь олон мянган жилийн соёлт хятад орныг улам түргэн мандуулан цэцэгжүүлж дэлхийд хүчирхэг, хөгжилтэй орны эгнээнд хүргэв. Олон улсын дунд БНХАУ-ын нэр төр улам бүр өсөн бэхжиж одоо БНХАУ-ын оролцоогүйгээр орчин үеийн олон улсын ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй болсон тийм түүхэн үе ирсэн байна. Гэтэл өрнөдийн зарим гүрнүүдийн зүгээс тухайлбал АНУ нь БНХАУ-ыг зөвшөөрөхгүй буюу түүнийг НҮБ-д зохих байр сууриа эзлэхэд нь одоо хүртэл саад тотгор хийж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрхийг бүдүүлэг зөрчсөн зүй бус хэрэг юм. БНМАУ, БНХАУ нь НҮБ-д зохих буурь сууриа эзлэх ёстой. Хятадын эх нутгийн салшгүй хэсэг Тайвань арлыг энх тайвнаар чөлөөлөх ариун үйл хэрэгтээ ах дүү хятадын ард түмэн зайлшгүй амжилт олно гэдэгт монголын ард түмэн хатуу итгэж байдаг юм. Их хятадын ард түмний байлдаж олсон ялгуулсан ялалтыг дэлхийн шударга улс түмэн дэмжин бахархаж байна. Хятадын олон зуун сая хөдөлмөрчид эрх чөлөөтэй сайн сайхан амьдралаа шинээр зохиож байгаа явдал эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа Ази, Африк, Латин, Америкийн орнуудын ард түмэнд үлгэр жишээ болж, тэднийг шударга тэмцэлд нь урам зоигжуулж байна. Империалистуудын шууд өдөөн хатгалга дэмжлэгтэйгээр Төвдөд гарсан үймээн бол социалист лагерийн орнуудын ард түмний нэгдэл, нягтралыг эвдэхийн тулд империалист харгис хүчнүүд элдэв бузар аргыг хэрэглэж, юуг ч хийхээс буцахгүй гэдгийг дахин хурц тодоор харуулж өглөө. Төвдөд гарсан хувьсгалын эсэргүү үймээнийг цаг тухайд нь дарах талаар БНХАУ-ын Засгийн газраас авсан арга хэмжээ бол хятадын ард түмнээс империалистуудын өнгөлзлөгт өгсөн хатуу цохилт мөн байсан билээ. БНХАУ-ын засгийн газрын энэ арга хэмжээг монголын ард түмэн, манай засгийн газар бүрэн дэмжиж Төвдийн асуудлыг БНХАУ-ын дотоодын хэрэг гэж үзэж байдгаа дахин илэрхийлж байна. Их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн орнуудын ард түмэн болон энх тайвныг эрхэмлэгч дэлхийн шударга ард түмний их чармайлт зориг эрмэлзлэлийн үр дүнгээр олон улсын хоорондын түгшүүртэй байдал нилээд зөөлөрч байна. Зөвлөлт Холбоот Улсын сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Н.С.Хрущев АНУ-д айлчлах болсон, мөн Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Д.Эйзенхауэр ЗХУ-д хариу айлчлах болсон явдал их гүрнүүд бие биеэ харилцан ойлголцож, юуны урьд одоогийн олон
658 улсын хурцдмал байдлыг сулруулан нийтийн энх тайвныг сахин хамгаалах, дайны аюул заналыг эцэслэн зогсоох хэрэгт дэвшилт чухал алхам болно гэдэг найдварыг ард түмэнд төрүүлж байна. Социализм, коммунизмыг байгуулах нэг зорилго, нэг ирээдүйтэй социалист орнуудын ард түмний нэгдэл нягтрал, тэдний тусламж дэмжлэг нь БНМАУ-ыг цэцэглүүлэн хөгжүүлэх ба манай оронд социализмыг байгуулахад шийдвэрлэх нэг нөхцөл мөн гэж манай ард түмэн эрхэмлэн үздэг юм. БНМАУ нь аугаа их Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, бусад социалист орнуудын халуун дэмжлэг тусламжийг авч, тэдгээр орны баялаг туршлагыг өөрийн орны социалист байгуулалтад хэрэгжүүлж байна. Манай ард түмэн Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагаар улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэх ба МАХН-ын төв Хорооны III бүгд хурлын шийдвэрийг биелүүлэх хэрэгт хөдөлмөрийн их идэвх чармайлт гарган ажиллаж хөдөө аж ахуйд социалист өөрчлөлтйин шийдвэрлэх ялалтыг хийж амжилт олов. Одоо манай орны бүр ардын хувийн аж ахуйтны бараг 100 хувь нь нэгдэлд элсэн орж, тус улсын хөдөө аж ахуйд үйлдвэрлэлийн социалист харилцаа ялсан байна. Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ болон бусад социаслист орнуудын ард түмэнтэй ах дүүгийн найрамдлаа бататгаж, тэдэнтэй эв санаагаа нэгтгэн дэлхий нийтийн энх тайвны төлөө тэмцэлд зохих хувь нэмрээ оруулж байна. Нөхөд өө! Монголын ард түмний өмнөөс, манай ах дүүгийн найрамдалт БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон улмаар БНХАУ-ын аугаа их ард түмэн, түүний засгийн газар ба Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хороонд социализмын байгуулалтын их үйл хэрэгт амжилтыг ерөөж, тус найрамдлын цуглаанаас чин сэтгэлийн халуун баяр талархлаа дахин дахин дэвшүүлье. Монгол-Хятадын ард түмний эвдрэшгүй бат найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн орнуудын нэгдэл нягтран бэхжихтүгэй! Даян дэлхийд энх тайван мандтугай! Нөхөр Лин Бо-цюйн хэлсэн үг Эрхэм хайрт нөхөр Самбуу! Хайрт нөхөр Моломжамц! Хайрт найз нөхөд өө! Өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, тус өргөн цуглаан дээр ах дүү Улаанбаатрынхантай нүүр учирах завшаан тохиолдсонд маш их баяр баясгалантай байна. Би, юуны өмнө хятадын ард түмнээс монголын ард түмэнд эрхэм өндөр баяр, элгэсэг халуун мэндийг та нарт уламжилъя. БНМАУ-д айлчилсан хэдэн хоногт та нөхдөөс бидэнд бүх талын хайр халамж үзүүлсэн явдал бидний сэтгэлийг хөдөлгөж байна. Та нарын ийнхүү нандин сэтгэлийг ах дүү монголын ард түмнээс хятадын ард түмэнд найрамдалтай байгаагийн илрэл мөн гэж бид
659 үзэж байна. Хятад Монгол хоёр улсын ард түмэн бол гүн зузаан найрамдалтай бөгөөд энэ найрамдал нь хувьсгалын удаан хугацаанд биднийг зоригжуулж ирсэн билээ. Бүр 38 жилийн өмнө эрэлхэг баатарлаг монголын ард түмэн, хувьсгал хийж ардын засгийг тогтоон, хятадын хувьсгалт хөдөлгөөнийг ихээр зоригжуулж байсан ба хятадын ард түмэнч сэтгэл санааны дэмжлэгийг илэрхийлсээр байсан юм. 1922 онд Хятадын Коммунист Намын төвийн сонинд нийтэлсэн өгүүлэлд Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хятадын ард түмэн дэмжиж байгааг илэрхийлсэн билээ. Японыг эсээргүүцсэн дайны шийдвэрлэх үед монголын ард түмэн эрхэм өндөр энтернационалист үзэл санаагаа яруу тод үзүүлсэн билээ. 1945 онд Маршил Чойбалсан наян мянган баатарлаг цэргээ биечлэн удирдаж зөвлөлтийн улаан цэрэг болон хятадын ардын чөлөөлөх армийн хамтаар манай нийтийн дайсан Японы империалистуудыг бут ниргэсэн юм. Байлдаант тэмцлийн дундуур бий болсон энэхүү найрамдал нь БНХАУ байгуулагдснаас хойш хөгжлийн шинэ үед орлоо. 1952 онд манай хоёр улсын хооронд эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдснаас хойш тус хоёр орны эдийн засаг соёлын хамьтын ажиллагаа өдөр ирэх тусам батжин бэхэжсээр байна. 1956 онд Бээжин Улаанбааатарын хоорондох төмөр замын шугам нээгдсэн явдал нь манай хочр орны эдийн засгийн харилцааг улам цааш хөгжүүлэхэд маш сайхан нөхцөл бий болгосон юм. Сүүлийн хэдэн жил манай хоёр орны социализмын байгуулалтын өдөр тумын хөгжил дэгжлийн дагуу манай найрамдал хамтын ажиллагаа өдрөөс өдөрт бэхжин хөгжиж байна. Манай улсын 10 жилийн ойн баярыг тохиолдуулж, монголын ард түмэн, МонголХятадын найрамдалын 15 хоногийн ажлыг явуулахаар шийдвэрлснийг бид баяртай сонсч мэдсэн бөгөөд энэ нь хятад монголын ард түмний гүн зузаан найрамдлыг бүрэн харууллаа гэж бид маг талархаж байна. Манай хоёр орны харилцаа бол социолист орны харилцааны мөн чанарыг харуулсан бөгөөд зөвхөн харилцан хүндэтгэх төдийгүй харин ах дүүгийн ёсоор харилцан туслалцдаг гэдэг нь ямарч эргэлзээгүй зүйл. Үүний учир гэвэл бидний нийтийн эрмэлзэл-марксизм ленинизм бөгөөд нийтийн тэмцлийн зорилго бол энх тайван, социолизм юм. Зовлон жаргалаа хуваалцсан ах дүүгийн энэ найрамдал нь хятад монгол хоёр улсын ард түмэнд үеийн үед сайн сайхан зол жаргал, хүч чадал авчирч өгнө. Хятадын ард түмэн, монголын ард түмний олсон амжилтыг бахархан ширтэж байдаг юм. 38 жилийн өмнө монголд өөрийн аж үйлдвэр байхгүй байсан бол одоо хөгжин цэцэглэж байгаа хүнсний ба арьс шир боловсруулах уул уурхайн үйлдвэр болон орчин үеийн тээвэр холбоотой болж хөдөө аж ахуйн үйлвэрлэлийг хүчтэй дэмжин хөгжүүлж байгааг бид үзлээ. Монголд газар тариалан түргэн хөгжиж, одоо тариалангийн талбай нь 150 мянган гектар болжээ. Энэ оны 3 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас ойрын хоёр гурван жилийн дотор өөрийн хэрэгцээт үр тариаг өөрөө хангах, мөн мал аж ахуй тэжээлийн бат базыг байгуулах зорилтыг дэшүүлэн тавьсан нь таш баяр бахдалтай хэрэг юм. Монгол орны улс ардын аж ахуйн гол салбар болсон мал аж ахуйд орчин үеийн зоотехникийн ололтууд өргөн нэвтэрч малын тоо хувьсгалын өмнөх үеэс 2.5 дахин
660 нэмэгджээ. Ялангуяа өнгөрсөн өвөл ба энэ оны хавраас эхлэн монголын ард түмэн, хөдөө аж ахуйд социолист өөрчлөлтийг их өрнүүлснээр тархай бутархай нүүдлийн жижиг аж ахуйтныг зохион байгуулалтай болгож социолист үйлдвэрлэлийн харилцаа улс ардын аж ахуйн зонхилох суурийг эзэллээ. Монгол оронд ажилчин ангиар удирдуулсан ажилчин ба хамтралжсан малчны холбоо улам бэхжжээ. Энэ нь түүхийн их ач холбогдолтой аугаа их ялалт мөн бөгөөд улс ардын аж ахуйг цаашид улам хөгжүүлэх, ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэхэд хамгийн ашигтай нөхцөл бий болгожээ. Монголын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн тусламжаар хүнд бэрхшээлт тэмцлийг туулж, капитализмын хөгжлийн шатыг алгасаад социализмын өргөн дардан замд шууд орж, хоцорогдсон мал аж ахуйн орныг хөдөө аж ахуй-аж үйлвэрийн орон болгон хувиргажээ. Нөхөр Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын удирдлагаар монголын ард түмэн, урьд өмнө үзэгдээгүй хөдөлмөрийн их эрч зорилгоор социолизмыг өрнүүн байгуулж байгаа бөгөөд 3 жилийн төлөвлөгөөгөө хугаацаанаас нь өмнө давуулан биелүүлэхийн тул зоригтой хөдөлмөрлөж байна. Хятадын арл түмэн, монголын ард түмний олсон амжилтыг хэзээд ч өөрийн амжилт шиг үзэж, хэзээд бахдан баярдлаж байдаг юм. МАХН, монголын ард түмэн пролетарийн интериационализмын зарчимд хэзээд үнэнё байдаг бөгөөд социалист лагерийн нэгдэл нягтрал болон олон улсын коммунист хөдөлгөөний нэгдэлийг бэхжүүлэх, марксизм- ленинизмийн ариун үйлсийг сахин хамгаалах, орчин үеийн ревизионизмтай тэмцэх тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан билээ. Монголын ард түмэн,дарлагдаж байгаа бүх үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. БНМАУ, Ази ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хүчирхэг хүчин болжээ. Сүүийн жилүүдэд монголын ард түмэн, социалист лагерийн орнуудын ард түмний хамтаар олон улсын хурц байдлыг сулруулах, улс түмний найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө шантрашгүй зүтгэж байна. Энэ бүхнийг хятадын ард түмэн өндөр үнэлдэг юм. Манай улс бол эдийн засаг, соёлын талаар хоцрогдсон орон байсныг та бүхэн мэдэж байна. Манай ард түмэн, Хятадын Коммунист Нам, нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагаар 1957 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлж, социолист төрийн үйлдвэржүүлэх үндсийг тависан билээ. Ажлын арга барилыг цэгцлэх бүх арл түмний хөдөлгөөн өрнүүлж баруунтныг эсэргүүуцсэн тэмцэлд том ялалт хийсни дүнд 1958 онд манай намын төв хороо нөхөр Мао Цзэ-дунгээс “Бүх хүчээрээ урагшаа давшилж улам их, улам, түргэн, аривлан хэмнэх зарчмаар социализм байгуулах” гэсэн жанжин шугамыг дэвшүүлэн тавьж хүнд үйлдвэрийг голлон хөгжүүлэх үндсэн дээр аж үйлдвэр, хөдөө аж ахуйг зэрэг хөгжүүлэх, аж үйлвэрийн фронт дээр гангийн төлөө тэмцлийг хөшүүрэг болгосон бүх талын үсрэлт хийх гэдэг чиглэлийг гаргасан бөгөөд төв, орон нутгийн аж үйлдвэрийг зэрэг хөгжүүлэх, том дунд, жижиг үйлдвэрийг зэрэг хөгжүүлэх болон орон нутгийн үйлдвэрлэх аргыг хослуулан хэрэглэх хийгээд төвлөн удирдах удирдлагыг олон түмний өрнөсөн хөдөлгөөнтэй хослуулах чиглэлийг дэвшүүлжээ. Энэ жанжин шугам нь манай 650 сая ард түмний идэвхийг оргилууан, манай орны ард түмэн улам цог жавхлангаа бадруулан, тэмцлийн зоригоо мандуулан, эрч чадлаа өрнүүлэн махран зүтгэж “Уулыг
661 нурааж, усыг ширгээх” баатарлаг эрч зоригоор социализмын байгуулалтын асар их өрнөлтийг оргилуулаад, манай улсын улс ардын аж ахуйн түүхэнд уоьд өмнө нь үзэгдээгүй их үсрэнгүй давшилт хийлээ. 1958 онд хайлуулсан 11 сая 80 мянган тонн болдыг орлцуулалгүйгээр орчин үеийн тоноглол хэрэглэж хайлуулсан, аж үйлдвэрийн хэрэгцээнд тохирсон сайн чанарын болд 8 сая тонн байсан буюу 1957 оныхоос 49.5% нэмэгдсэн, нүүрс гаргалт 270 сая тоннд хүрсэн буюу 1957 оныхоос 2 дахин нэмэгдэв. 500 миллиард жин (250 сая тонн) үр тариа хураасан нь 1957 оныхоос 35%, 42 сая дань хөвөн хураасан нь 1957 оныхоос 28%-иар нэмэгдсэн бөгөөд аж үйлвэр, хөдөө аж ахуйн бусал бүтээгдэхүүн ч ихэээр өсөв. Энэхүү их үсрэнгүй хөгжилд нь зөвхөн манай улсын түүхэнд гайхалтай хэрэг болохоор барахгүй харин бүх хөрөнгөтөн орны эдийн засгийн хөгжлийн түүхэнд ч үзэгдээгүй зүйл юм. Энэ нь социалист байгууллын зүйрлэшгүй их давуу чанар ба амьдрах асар их хүчтэйг тод гэрчилж байна. 1958 онд манай улсын хөдөө тосгонд коммунжих ажил дууссан юм. Ардын коммун бол манай орны улс төр, эдийн засгийн үсрэнгүй хөгжилтийн зайлшгүй үр дүн мөн. Ардын коммун гэдэг үйлдвэр, тариалан , худалдаа, сургууль, цэрэг зэргийг хамарсан, засаг захиргааг коммунтай хослуулсан зохион байгуулалтай хэлбэр бол манай орны социализмын байгуулалтыг түргэтгэх хамгийн сайн хэлбэр, манай орны нөхцөл байдалд тохирсон, хамтын өмчнөөс улс нийтийн өмчинд шилжин орох, социализмаас комнизмд шилжин орох хамгийн сайн хэлбэр мөн юм. Ардын коммун, улс даяараа байгуулагдаад нэг жил болоогүй боловч өнгөрсөн жилийн их үсрэнгүй хөгжилтөд ба энэ оны байгалийн ган гамшгийг даван туулахын төлөөний тэмцэлд өөрийн асар их давуутайг харууллаа. Ардын коммун, 500 сая гаруй тариачдыг улам цааш дайчлан зохион байгуулж, социалзмын байгуулалтад тэдний татан оролцуулахад их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Энэ жил манай орны улс ардын аж ахуй үргэлжлэн үсрэнгүй хөгжих болно. Энэ оны эхний хагаст үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үнийн дүнгээр өнгөрсөн оны мөн хугацаанаас 65%-иар нэмэгдэж, болд хайлуулалт (жирийн аргаар хайлуулсныг оролцуулалгүйгээр) 5 сая 300 мянган тоннд хүрч өнгөрөгч оны мөн хугацаанаас 66%-иар нэмэгдэв. Ширэм, нүүрс суурь машины бүтээгдэхүүн цөм өнгөрөгч оны мөн хугацааныхаас бараг хоёр дахин буюу түүнээс давуугаар өслөө. Ээрсэн хөвөн утас, чихрийн бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн хугацааныхаас 40 гаруй хувиар нэмэгдэв. Хүнд хөнгөн үйлвдэрийн бусад төрлийн бүтээгдэхүүн ч их нэмэгджээ. Тариалангийн талаар ган гачиг усны үерийг давж зуны хураалтаар арвин ургац авсан бөгөөд улаан буудай, эрт тарьсан тутрага, юцайн үрийн нийт бүтээгдэхүүн өнгөрөгч оныхоос үлэмж давсан байна. Одоо манай улсын ард түмэн улс ардын аж ахуйн бүх фронт дээр үйлвэрлэлийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлж, улсынхаа 10 жилийн ойн баярыг улам гялалзсан амжильаар угтаж хоёр дугаар таван жилийн төлөвлөгөөний гол үзүүлэлтүүдийг энэ онд багтааж хугацаанаас нь 3 жилийн өмнө биелүүлэх дайчин зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байна. Одоогийн байдлаар үзвэл, аж үйлвэрийн гол бүтээгдэхүүний хэмжээгээр үзвэл Английг гүйцэж түрүүлэх зорилтыг урьд төлөвлөж байсан 15 жилээр биш, харин зөвхөн 10-аад жилийн дотор биелүүлж чадах боллоо.
662 Империалистууд ба тэдний хань хамсаатнууд манай бүтээн байгуулалтын амжилтаас их сүрдэн айж, бачимдаж байда бөгөөд манай орны социализмын байгуулалтын жанжин шугам таслаад их үсрэнгүй хөгжилт, ардын коммун байгуулах хөдөлгөөнийг эхнээс аваад хорт санаа агуулан үгүйсгэж байсан боловч эцсийн эцэст балран унасан юм. Тэдний хорт бодлогын эсрэг манай социализмын байгуулалтын жанжин шугам нь өдөр ирэх тутам улам гялалзсан туяагаа цацруулан хөдөө тосгон дахь ардын коммун идэр залуугийн амьдрах хүчээ өдөр ирэх тутам тод харуулж, манай орны социалзмын амжилт үйлс ялалтаас ялалтад хүрч байна. Империалистууд ба тэдний хань хамсаатнуудын бүх гүтгэлэг, хорлох ажиллагаа нь харин манай улсын ард түмний хувьсгалт урам зоригийг улам өрнүүлж, манай ард түмнийг улам нэгтгэн нягтруулж намынхаа жанжин шугамын улаан тугийг өндөр мандуулан, түргэн давшихад хүргэнэ. Социализмын аугаа их үйлсэд ямарч дайсан саад тотгор хийж чадахгүй бөгөөд энэ нь дорнодоос мандах нарыг саатуулж чадахгүйтэй адил юм. Манай ард түмний олсон лут их амжилт нь Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагарийн орнуудаас манай улсад үзүүлсэн дэмжлэг, монголын ард түмний дэмжлэг, тусламжтай салшгүй холбоотой юм. Манай улсын социализмын байгуулалт хэдийгээр их хөгжсөн боловч 650 сая ард түмний өдөр ирэх тутам өсч байгаа хэрэгцээний шаардлагыг бүрэн хангахад бас л хол байна. Манай орны хоцрогдсон нүүр царайг үндсээр нь өөрчилж, тус орныг орчин аж үйлдвэрлэлийн хэмжээ нь маш дорой байна.Манай орны хоцрогдсон нүүр царайг үндсээр нь өөрчилж, тус орныг орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухаантай социалист орон болгон байгуулахад бас нилээд удаан хугацаа шаардагдах болно. Энэ бол манай ард түмний өмнө тулгарч байгаа туйлын их хүнд зорилт юм. Манай ард түмэн, ХКН ба хятадын ард түмний жолоодогч нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагаар эрч зоригоо үргэлж бадруулан өмнөө тавигдсан их зорилтыг түргэн хурдаар хэрэгжүүлэхийн төлөө махран зүтгэж байна. Хайрт нөхөд өө! Найз нар аа! Бидний амьдарч байгаа одоо үе бол дорнодын салхи өрнөдийн салхийг даран салхилж байгаа үе мөн. Зөвлөлт Холбоот Улс тэргүүнтэй социалист лагерь дэлхий дахины хүн амны гуравны нэг гаруй хувь, газар нутгийн дөрөвний нэг гаруй хувийг тус тус эзлэж байгаа бөгөөд улс төрийн хувьд өчүүхэн ч завсар зайгүй нягт нэгдэж, газар зүйн хувьд нутаг дэвсгэр залгаатай, дэлхийн энх тайван ба хүн төрөлхтний дэвшилт үйлсийг сахин хамгаалах ялагдашгүй хүчирхэг өмөг түшиг болж чадлаа. Социалист лагерийн орон бүхэн цэцэглэн мандаж байна. ЗХУКН-ын XXI их хурал ба тус хурлаас баталсан комунизм байгуулах их программ долоон жилийн төлөвлөгөө бол дэлхий дахины хоёр то лагерийн эдийн засгийн уралдаан шийдвэрлэх шатанд орж байгаа ба энх тайвны уралдаанд социализм империализмыг төгс ялах өдөр холгүй болсны бэлэг тэмдэг мөн юм. Үүний хамт Ази Африк ба Латин Америйн үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөөний хөдөлгөөн түргэн хөгжиж империализмын колоничлолын систем бүр сарнин бутарч байгааг бид харж байна. Олон улсын ийм байдлын дүнд Зөвлөлт Холбоот Улсын шантрашгүй чармайлтаар ойрын үед Зөвлөлт Америк хоёр гүрний тэргүүн нарын харилцан айлчлах тухай шийдвэрийг Зөвлөлт Холбоот Улстай
663 хамтарч гаргахыг Америкийн засгийн газар аргагүй зөвшөөрчээ. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсын энх тайванч гадаад бодлогын чухал ялалт бөгөөд олон улсын одоогийн улс төрийн амьдралын том үйл явдал мөн. Бид Зөвлөлт Холбоот Улсаас олон улсын хүнд байдлыг сулруулахын тул гаргасан чухал чармайлтыг халуунаар дэмжиж, Зөвлөлт Америд хоёр гүрний хоорондох харилцааг сайжруулан, даян дэлхийн энх тайванд тус дөхөм хүргэхийг хүсэн ерөөж байна. Нөхөд өө! Найз нар аа! Олон улсын одоогийн байдал бидэнд маш ашигтай байна. Энэхүү байдал нь манай хоёр улсын ард түмнийг социализмыг итгэл төгс байгуулах ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах нийтийн үйлсэд улам зоригжуулж байна. Манай хоёр улсын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн их гэр бүлпд гар гараасаа улам чанга барилцаж цээж дүүрэн хүчирхэг дуу цуурайтуулан том алхамаар урагшилцгаая! Хөдөлмөрч, эрэлхэг зоригтой монголын ард түмэн мандтугай! Хятад-Монголын ард түмний эвдрэшгүй найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн орнуудын нэгдэл нягтрал мандтугай! Даян дэлхийд энх тайван мандтугай! Нөхөр Лин Бо-цюйг үг хэлсний дараа Монгол-Хятадын ард түмний найрамдлын цуглааны ажиллагаа дууссаныг мэдэгдэхэд, хөгжимд марш эгшиглэв. Үнэн сонин. 1959.09.03. Пүрэв. №207 (7341) 1,2,3-р нүүрт. БНМАУ-ын Их Хурлын дарга дайллага хийв Манай оронд зочилж байгаа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулан БНМАУ-ын Их Хурлын дарга өчигдөр дайрлага хийв. Дайрлагад Хятадын талаас БХАТХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Хятадын Ардын Хурлын төлөөлөгчдийн тэргүүн Лин Бо-цюй, БХАТХ-ын орлогч дарга, төлөөлөгчдийн дэд тэргүүн Хуан Янь-пэй, Төлөөлөгчдийн гишүүн Чжан су, Шао Ли- Сизи, Куэй Пи, У лан, Янь Мин-сюань нар байв. Мөн дайллаганд БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се фу-шен байлцав. Энэ дайллаганд монголын талаас: нөхөр Ж.Самбуу, Л.Цэнд, Д.Моломжамц нар мөн БНМАУ-ын сайд нарын орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, Улсын Их Хурлын депутатууд, яамдын сайд нар, нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах хариуцлагатнуудын зэрэг албаны хүмүүс байлцав. Мөн дайллага дээр тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд байлцав.
664 Дайллага дээр нөхөр Б.Жаргалсайхан, Лин Бо-цюй нар харилцан үг хэлж, дайллага маш найрсаг дотно болов. Нөхөр Б.Жаргалсайхан хэлэхдээ, өнөөдөр бид эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө үдэхийн өмнөхөн, энэ дайллага дээр БНМУ-ын Их Хурал, монголын ард түмний өмнөөс Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга нөхөр Лин Бо-цюй тэргүүтэй төлөөлөгчдөд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэе, гээд БНХАУ байгуулагдснаас хойш 10 жил болов. Энэ завсар манай ах дүү хятадын ард түмэн алдарт комунист намынхаа удирдлага, ардын төрийн ачаар өөрийн оронд социализм байгуулах жанжин шугамаа тууштай биелүүлж улс ардынхаа аж ахуйг хөгжүүлэх талаар үсрэнгүй амжилт олсныг тэмдэглээд БНХАУ-ын санхүү техникийн тусламжтайгаар хятадын хөдөлмөрч авьяаст ажилчин ангийн оролцоотойгоор манай улсад үйлдвэр аж ахуйн олон газар босч байгааг нөхөр Б. Жаргалсайхан бахдан тэмдэглээд үгийнхээ төгсгөлд БНХАУын цаашдын хөгжилтөд улам их амжилт олохыг ерөөв. Нөхөр Лин Бо-цюй хэлэхдээ, манай төлөөлөгчид БНМАУ-д найрсгаар айлчлаад дуусах гэж байна. Айлчлах хугацаанд биднийг БНМАУ-ын удирдагчид болон монголын ард түмэн халуунаар хүлээж авсан учир өөрийнхөө гэрт байгаа юм шиг элэгсэг дотно баяр баясгалантай санагдсаар байлаа. Айлчлах үедээ бид БНМАУ-ын үйлдвэр, хөдөө аж ахуйн нэгдэл болон соёл гэгээрлийн байгууллагаар явж үзсэн бөгөөд ажилчин малчин өргөн олон түмэнтэй уулзаж элэгсэгээр ярилцсан билээ. Бид ийнхүү аялж монголын ард түмний амьдрал ажлын амжилтыг улам сайн ойлголоо гэв. Цааш нь БНМАУ бол өргөн уудам нутагтай элбэг дэлбэг баялагтай юм. Ажилсаг эрэлхэг зоригтой монголын ард түмэн, эх орноо улам сайхан хүчирхэг орон болгож чадна гэдэгт бид итгэж байна гээд, Монгол Хятад хоёр улс бол Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн их гэр бүлийн дотнын ах дүү нар юм. Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдлыг Хятадын ард түмэн, их хүндэтгэн үздэг бөгөөд ийнхүү найрамдлаа улам бататгахын төлөө бид үргэлж чармайх болно гэж нөхөр Лин Бо-цюй хэлээд хятад монголын арл түмний ах дүүгийн найрамдлыг ерөөв. Үнэн сонин. 1959.09.03. Пүрэв. №207 (7341) 3-р нүүрт. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчид эх орондоо буцахаар Улаанбаатараас мордов БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Хятадын Ардын Хурлын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Лин Бо-цюй, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга төлөөлөгчдийн дэд тэргүүн Хуан Янь-пэй, төлөөлөгчдийн гишүүн Чжан Су, Шао Ли-цзы, Куэй Пи, У Лан, Янь Мин-сюань нар манай оронд найрсагаар зочлоод 9 дүгээр сарын 3-нд эх орондоо буцахаар Улаанбаатараас явлаа. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчдийг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээрээс МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд
665 нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, Улсын Их Хурлын орлогч дарга Б.Дан-аажав, БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгч гишүүн М.Хашгамбай, Улсын Их Хурлын депутатууд, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлстийн орлогч эрхлэгч Ж.Цамба, нам, олон нийтийн байгууллагын хариуцлагатнууд, хөдөлмөрчдийн төлөөлөгчид үдэж гаргав. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн болон гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд төлөөлөгчдийг үдэлцэв. Монгол-Хятадын төрийн далбаа, лозунгаар чимсэн Улааанбаатарын галт тэрэгний буудлын байшингийн үүдэнд тусгайлан зассан талбайд нөхөр Лин Бо-цюй тэргүүтэй төлөөлөгчдийг гарч ирэхэд зочдоо үдэхээр цушарсан олон хүн алга ташин угтав. Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга төлөөлөгчдийн тэргүүн Лин Бо-цюй, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан нар үг хэлэв. Хятадын Ардын Хурлын төлөөлөгч хүндэт зочиддоо пионерууд цэцэг барив. Хятадын Ардын Хурлын төлөөлөгчдийг БНМАУ-ын хил-Замын үүд хүртэл үдэхээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Улсын Их Хурлын депутат В.Гаамаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан С.Равдан нар дагалдан явлаа. Нөхөр Лин Бо-Цюйн хэлсэн үг Хүндэт нөхөр Цэндээ! Хайрт нөхөр Моломжамц! Харт нөхөр Жаргалсайхан! Хайрт нөхөд, найз нар аа! БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид БНМАУ-д ирж найрсгаар зочлох ажиллагаа амжилттай дуусгаад одоо Улаанбаатараас мордох гэж байна. Салах ёс гйүцэтгэхийн өмнө би манай төлөөлөгч, бүх нөхдийн өмнөөс МАХН, ардын засгийн газар, БНМАУ-ын Их Хурал болон монголын ард түмнээс бидэнд бүх талын маш их хайр халамж үзүүлж, элэгсэг дотно хүлээж авсан гадаад чин зүрхнийхээ талархлыг дахин илэрхийлье. Бид энэ айлчлалтаараа гурван жилийн төлөвлөгөө биелүүлэхийн төлөө өрнүүлсэн Монголын ард түмний хөдөлмөрийн цог бадрал, социализмын байгуулалтдаа үсрэнгүй дэвшиж, империалистуудыг эсэргүүцэн, дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалахын төлөө чармайн зүтгэж байгааг үзлээ. Бид зочлох хугацаандаа монголын ард түмнээс хятадын ард түмэнд сайн сайхныг хүсч, гурван жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэхийг та бүхэнд ерөөе Бүгд найрамдах монгол ард улс мандтугай! Хятад-Монгол хоёр улсын ард түмний найрамдал мандтугай! Зөвлөлт холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерь мандтугай! Даян дэлхийд энх тайван мандтугай! Нөхөр Б.Жаргалсайханы хэлсэн үг
666 Хүндэт хайрт нөхөр Лин Бо-цюй! Төлөөлөгчдийн гишүүн эрхэм нөхөд өө! Хайрт хань нөхөд өө! Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, эрхэм хайрт нөхөд Та бүхэн, манай оронд нөхөрсгөөр айчлан, бидний өндөр хүндэт зочноор байсан явдалд БНМАУ-ын Их Хурал, монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийнхээ талархлыг дахи илэрхийлье. Та бүхний энэ айлчилгаа нь БНМАУ, БНХАУ-ын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал, хамтын ажиллагааны улам бүр өсөн бэхжиж байгаагийн болон их Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй манай хүчирхэг социалист лагерийн орнуудын бат нэгдэл, нягтралын хурц илрэл болов. Та бүхнээс манай ард түмний аж төрөл, амьдрал байдалтай танилцаж, нөхөрсөг дотноор уулзан ярилцаж байсан, бас их Хятадын ард түмний гайхамшигт амжилт тэмцлийн тухай тодорхой ярьж өгсөн нь биднийг улам зоригжуулав. Монголын ард түмэн, ах дүү хятадын их ард түмэнд эх орондоо социализм байгуулах үйлсдээ цаашид улам шинэ шинэ амжилт олохыг ерөөж, сайн сайхан бүхнийг хүсэхийн хамт, чин сэтгэлийнхээ бар талархлыг илэрхийлж байгааг уламжилж өгөхийг та бүхнээс хүсье. Хайрт хань нөхөд өө! Та бүхэнд аян замдаа сайн явахыг ерөөе. Үнэн сонин. 1959.09.04. Баасан. №208 (7342) 1, 2-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт бэлтгэж байгаа нь Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг, БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойг тохиолдуулан явуулах гэж байгаа Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажилд бэлтгэх салбар комиссууд байгуулжээ. Үзэсгэлэн эрхэлсэн салбар комисс 15 хоногийн үеэр БНХАУ-ын гар урлалын ба гэрэл зургийн үзэсгэлэн нийслэл хотод байгуулахаар бэлтгэж байна. Бас “БНХАУ-ын тусламжаар” гэдэг гэрэл зургийн самбар 45-ыг хийж БНХАУ-ын тухай гэрэл зураг, ном хэвлэлийн хамт хөдөө орон нутагт явуулсан байна. Хятадын хөдөө аж ахуй, үйлдвэрийн тухай 2 төрлийн зурагт хуудас, Мао Цзэ-дуны тухай, БНХАУ-ын хөгжлийн тухай хоёр товхимол хэвлүүлж байна. 15 хоногийн үеэр Улааанбаатар хотод БНХАУ-ын ном худалдаалах зах 3-ыг ажиллуулахаар бэлтгэж байна. Урлаг соёлын асуудал эрхэлсэн салбар комисс БНХАУ-ын кино фестиваль явуулах, улсын хөгжим драмын театрт хятадын жүжиг (нэг бүлэгтэй), БНХАУ-ын симфони хөгжмийн зохиол тоглохоор бэлтгэж байна. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн үеэр БНХАУ-ын Өвөо монголын өөртөө засах орны жүжигчид тус улсад ирж тоглох аж. Суртал нэвтрүүлэг эрхэлсэн салбар комисс БНХАУ-ын ололт амжилтын тухай 5 төрлийн лекц, ярианы сэдэв боловсруулж гаргасан байна.
667 Туршлага нэвтрүүлэх салбар комисс нийслэлийн хэд хэдэн барилга дээр мужааны курс байгуулж ажиллуулах, модны үртсээр дулаалгын материал хийж турших, монгол барилгачдыг хятад ажилчдад дагалдуулан сургах, шаазангийн артель дээр зууханд шаазан өрөгч Лю Гү-ний туршлагыг 3 хүнд эзэмшүүлэх, машинаар хувцсанд хээ гаргагч Ту Енчингийн аргыг 5 хүнд сургах, ширэм хайлуулах ажлыг Хэнтий, Чойбалсан, Завхан, Ховд аймагт турших, аймгийн төвүүдэд өрөгч шавардагч нарын мэргэжлийн дугуйлан байгуулах зэрэг ажил зохиож байна. Ц.Ринчин. Үнэн сонин. 1959.09.04. Баасан. №208 (7342) 2-р нүүрт. Найрамдалт ард түмний ах дүүгийн хамтын ажиллагааны үр дүн БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг Барилгын зарим ажилчдыг шагнах тухай БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ: Бүгд найрамдах хятад ард улсаас тус улсад буцалтгүй тусламжаар байгуулсан Сүхбаатар хот дахь цаас фанер, нэг маягийн байшингийн үйлдвэрийн барилгыг барихад идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр бүтээл гаргасан дор дурдсан хүмүүсиг БНМАУ-ын одон медалиар шагнасугай. Үүнд: ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР 1. Шаварчин Ин Гүй-фан 2. Цахилгаан гагнуурчин Лоу Жин-сүнь 3. Слесарийн бригадын дарга Гао Дэ-шэн 4. Мужаан Хэ Яо-у 5. Мужаан Хөү Шү-чан 6. Мод өрөгч Ли Дань-куй 7. БНХАУ-ын Гадаад худалдааны яамны орлогч сайд Ли Чан АЛТАН ГАДАС ОДОНГООР 1. Барилгын трестийн намын хорооны дарга Жан Чи-гүн 2. 565 дугаар ангийн намын үүрийн дарга Ван Кэ 3. 565 дугаар ангийн дарга Луй Дэ-лүн 4. Аравны дарга Ван Шан-ань 5. Өрлөгч Чи Вэй-хай 6. Цаасны үйлдвэрийн барилгын төхөрөөмжийн эрхлэгч Юй Дэ-ин 7. БНХАУ-ын Ойн Яамны Бээжин дэх зураг төсвийн дарга Чэн Чүнь-шү 8. Модны үйлдвэрийн монтажийн дарга Жао Юн-шань 9. Модны үйлдвэрийн дарга Фан Чин-дян 10.Комедант Ли Да-чэн 11.Тослогч Гао Гүй-чэнь 12.Цаасны үйлдвэрийн барилгын дарга Жэн Лян-чэнь
668 13.БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яамны худалдааны атташе Чиу Шань 14.БНХАУ-ын Хөнгөн үйлдвэрийн Яамны сайдын туслах Цао Лу 15.БНХАУ-ын Ойн Аж Ахуйн Яамны сайдын туслах Сюань Чан-У ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР 1. Аравны дарга Жан Го-фа 2. Техникийн ажилчин Лөу Дэ-Юй 3. Аравны дарга Жин Гуан-фа 4. Аравны дарга Сүнь Юу-н-шань 5. Шаварчин Вэй Шү-фан 6. Цахилгаан монтажийн ажилчин Ван Лу 7. 565 дугаар ангийн орлогч дарга Пан Шуан-цай 8. Усан цахилгаан станцыг эрхэлсэн дарга Жан Лай-сун 9. Инженер Ван Хуа-нань 10.1 дүгээр тасгийн дарга Жао Гүн-фү 11.Тасгийн намын үүрийн дарга Ли Най-Фэнь 12.Тасгийн дарга Ян Шао-Куан 13.Хэлтсийн дарга Ян Гүй-тянь 14.2 дугаар тасгийн дарга Ли Гүй-шянь 15.Зүн Нянгийн зураг төсвийн хүрээлэнгийн төлөөлөгч Хуан Юан-шин 16.Хэлтсийн дарга жян И-шянь 17.Фанерын цехийн дарга Жа Фан-жөү 18. Техникч Шюй Чүнь-зүн 19.Материалын цехийн дарга Ма Лянь-юу 20.Мужаан Чү Бао-гэнь 21.Модны цехин дарга Е. Я-бинь 22.Цаасны үйлдвэрийн жонхуучин Жан Бао-цай 23.Аравны дарга Жао Лянь-фай 24.Өрлөгчин жан Жу-чи 25.Улс төрийн хэлтсийн дарга Гэ Фу-цай 26.Техникийн хэлтсийн дарга Чэн Же-шэн 27.Инженер Жү Бао-гэнь 28.Залуучуудын эвлэлийн дарга Жэн Жи-фу 29.Будагчин Бао Хйү-минь 30.Жолооч Хань Лай-зэн 31.Станокч Ван Вэй-зүнь 32.Зураг төсвийн төлөөлөгч Чэн Нэнь-фан 33.Трубачин Ван Дүн-гэ 34.Трестийн үйлдвэрийн газрын дарга Гуэ Чан-жи 35.Инженер Хэ Шэ-куань 36.Карнчин Лөү Жа-янь
669 37.Модны монтажийн техникийн ажилчин Ван Жан 38.Гирин хотын уаасны үйлдвэрийн химийн цехийн дарга Ван Сюань-чин 39.БНХАУ-аас тус улсад суугаа улчин сайдын яамны ажилтан Гүн Бэн-фан 40.Гирин хотын цаасны үйлдвэрийн дарга Зан Хун-ши 41.Модны үйлдвэрийн намын үүрийн дарга Хан Дэ-шэн БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг М.Хашгамбай Үнэн сонин. 1959.09.06. Ням. №210 (7344) 3-р нүүрт. Мод боловсруулах комбинатын цаасны фабрик, нэг загварын модон байшин, фанерын заводыг хүлээн авах актад гарын үсэг зурав СҮХБААТАР ХОТ” 9 дүгээр сарын 5. (“Үнэн сонины сурвалжлагч). БНХАУ-ын буцалтгүй туслламжаар Сүхбаатар хотод байгуулагдсан мод боловсруулах комбинатын цаасны фабрик, нэг загварын модон байшин, фанерын заводыг БНМАУ хүлээн авах актад энэ 9 дүгээр сарын 5-нд Сүхбаатар хотод гарын үсэг зурлаа. Актад Монголын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-ын Аж Үйлдвэрийн Яамны орлогч сайд Б.Батжаргал, Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУын Хөнгөн үйлдвэрийн Яамны сайдын туслах Цао Лу нар гарын үсэг зурав. Актад гарын үсэг зурахад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга О.Бат-Очир, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар ба тус хоёр улсын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны Дорнод хэлтсийн орлогч эрхлэгч Л.Бадамрагчаа, Сүхбаатар хотын нам, захиргааны байгууллагаг мод боловсруулах комбинатын удирдах нөхөд байлцлаа. Үнэн сонин. 1959.09.06. Ням. №210 (7344) 3-р нүүрт. Сүхбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргаа дайллага хийв СҮХБААТАР ХОТ. 9 дүгээр сарын 5. (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч). Сүхбаатар хотын мод боловсруулах коминатыг хүлээн авсан явдалтай холбогдуулан Сүхбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргаа өчигдөр дайллага хийлээ. Дайллагад БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн нарийн бичгийн дарга Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Аж Үйлдвэрийн Яамны орлогч сайд Б.Батжаргал, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Хятадын Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайдын туслах Цао Лу, хоёр улсын засгийн төлөөлөгчдийн гишүүд, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга О.Бат-Очир, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны Дорнод хэлтсийн орлогч эрхлэгч Л.Бадамрагчаа нар байв. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Се Фу-шэн болон мод
670 боловсруулах комбинатын барилга монтажийг хийсэн хятад ажилчдын хэсгийн дарга Жен Лян-цэнь нарн зэрэг нөхөд дайллагад байлцав. Мөн дайллагад Сүхбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Шагдар, мод боловсруулах комбинатын дарга А.Буянтогтох нарын зэрэг нөхөд болон тус хотын нам, улсын хариуцлагатай ажилтнууд, үйлдвэр, хөдөө аж ахуйн тэргүүний ажилчид, 1921 оны партизанууд оролцов. Дайллага элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1959.09.06. Ням. №210 (7344) 3-р нүүрт. БНМАУ-ын одон медалийг хятад ажилчдад гардуулав СҮХБААТАР ХОТ. 9 дүгээр сарын 5. (“Үнэн” сонины сурвалжлагч). БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зарлигаар Сүхбаатар хотын мод боловсруулах комбинатын барилга монтажийн ажил дээр идэвх зүтгэлтэй ажилласан хэсэг хятад ажилчдыг БНМАУ-одон медалиар шагнасан билээ. Уг шагналыг 9 дүгээр сарын 5-нд Сүхбаатар хотын хөдөлмөрчдийн цуглаан дээр БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу шагнагдагсдад гардуулан өглөө. Нөхөр Самбуу, МАХНын Төв хороо, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн өмнөөс шагнагдагсдад баяр хүргэж үг эхлэв. Дараа нь шагнагдагсдын өмнөөс нөхөр Цао Лу, Хоу Со-цэн нар үг хэлэв. Мөн өдөр БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Засгийн газрын хүндэт зуух бичгийг шагнагдагсдад гардуулан өгөв. Үнэн сонин. 1959.09.06. Ням. №210 (7344) 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажилд бэлтгэж байгаа нь ЕСӨНБУЛАГ. (“Үнэн” сонины сурвалжлагч ) Говь-алтай аймгийн намын хороо, Монгол-Хятадын нарйамдлын 15 хоногийн ажлыг явуулах тухай хэлэлцэн тогтоол гаргаж тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аймгийн намын хорооны суртлын хэлтэс найрамдлын нийгэмлэгийн зөвлөлөөс хамтран Хятад Ард Улсын үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн соёлын ордонд байгуулав. Намын хорооны лекторын товчооноос “БНХАУ-ын үйлдвэр хөдөө аж ахуйн хөгжилт”, “Хятадын коммунист залуучуудын бадрал, тэмцэл” гэсэн лекц ярианы сэдэв боловсруулан аймгийн төв, сум-нэгдэл, станцын төв, сүүний та оаг заводын ажилчид, саальчдын дунд өргөн сурталчилж байна. “Монгол, хятадын найрамдал” гэсэн сонин гаргаж аймгийн төвд радио нэвтрүүлэг явуулан, концерт, үдэшлэг уулзалт зохиож байна. Энэ онд Хятад Ард Улсад амраад ирсэн тэргүүний худалдагч Дашзэвэг, Жаргалан, Тайшир, Халиун, Шарга сумын хөдөлмөрчидтэй уулзаж Хятадын үсрэнгүй хөгжлийн тухай ярив.
671 Бас тус аймагт ажиллаж байгаа төрөл бүрийн мэргэжилтэн хятад ажилчдын ажлын туршлагаас сурах, Хятадын хөгжлийг сурталчлах тусгай буланг аймгийн “Алтайн хөгжил” сонинд бий болгох зэрэг тодорхой ажлаар Монгол, Хядадын найрамдлын 15 хоногийн ажлыг угтаж байна. Үнэн сонин. 1959.09.13 №216 (7350) Ням. 1-р нүүрт. Өвөрмонголын өөртөө зассах орны жүжигчдийн хэсэг Улаанбаатарт ирэв БНМАУ, БНХАУ-ын 1959 оны соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор Монгол-Хятадын найрамдлын сарыг тохиолдуулан БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Соёлын товчооны дарга Ван-Үй тэргүүтэй Өвөрмонголын жүжигчдийн хэсэг өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв. Жүжигчдийг Улаанбаатар хотбн галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Урлагийн хэрэг эрхлэх хорооны хариуцлагатай ажилтан нар болон нийслэлийн соёл, урлагийн байгууллагын төлөөлөгчид угтаж авав Өчигдөр үдээс хойш БНМАУ-ын Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга Ж.Болд тус оронд зочлон ирсэн Өвөр-монголын жүжигчдийн тэргүүн, Өвөр-монголын өөртөө засах орны соёлын товчооны дарга Ван-үйг хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1959.09.13 №216 (7350) Ням. 4-р нүүрт. Шинэ кино “Эгнэгт сацрах радио долгион” БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн кино үйлдвэрийн газраас 1958 онд үйлдвэрлэн гаргасан “Эгнэгт сацрах радио долгион” гэдэг уран сайхны кино Монгол, Хятадын найрамдлын 15 хоногийн үеэр болох Хятадын кино фестивалийн өдрүүдэд нийслэлийн кмно театруудын дэлгэц дээр гарч манай үзэгч олонтой нүүр учрах гэж байна. Уг кинонд 1930-1940-өөд оны үед хятадын коммунист намын гишүүд намын өндөр үүрэг даалгавар аваад гоминданы ноёрхож байсан газруудад очиж нууцаар ажиллан гоминданыхны эх орноосоо урвагч ажиллагааг илчлэн хувьсгалт базад зохих мэдээ материал уламжилж байгаа үйл явдлыг харуулах бөгөөд намын үйл хэрэг, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө хатан зоригтой, эрс шийдэмгий авхаалж самбаатай ажиллагч шантралгүй хувьсгалчдын дүрийг гойд тод товойлгон гаргажээ. Уул киноны товч үйл явдлыг цухас дурдвал, 1938 онд намын ажилтан радио холбооны мэргэжилтэн Ли Ся Шанхайд очиж ажиллахаар үүрэг аваад Ян-ань хотоос явна. Шанхайд очоод тэндхийн намын нууц хүмүүстэй холбоо тогтоож, Чан Кай-шийн бүлгийнхэн Японд бууж өгөхөөр ов мэх зохиож байгааг илчлэн, ар талтай хэвийн харилцаатай ажиллаж байгаад японы тагнуулд хардагдан баривчлагдан асар аймшигт
672 тамлал амсах боловч, шантаршгүй хувьсгалч Ли Сягийн зоригийг огтхон ч мохоож чадсангүй. Дараа нь Японыхон түүнийг Чунчин хотын этгээд мөн гэж үзээд суллана. Ли Ся суллагдсан боловч дайсны хардлага, мөрдөх ажиллагаа зогссонгүй, чухамхүү тийм хүнд бэрх нөхцөлд, хэдийд л бол хутганы ир дээр унах аюултай ахуйд Ли Ся ил далд аливаа боломжийг, чадамгай ашиглаж радио холбоогоо барьсаар байх нь ёстой намын хүн, намын даалгаврыг хэрхэн биелүүлдгийн гайхамшигт жишээ болж байна. Арга заль, ов мэх гэж үнэгнээс ч сүрхий дайсан, коммунистуудыг баривчлах, мөрдөн хяхах ажиллагаагаа айхавтар ширүүсгэж, газар сайгүй тагнуул хөлсний зарц нараа дүүргэж, яг ийм үед Ли Сягийн радио холбооны дохио дайсны сонорт арга буюу өртөгдөж эцсийн бүлэгт дайсны шийдвэрлэх холбогдол бүхий нууцыг удирдлагадаа нэвтрүүлж гүйцээд нооргий нь идчихээд үүргээ нэр төртэй биелүүлсэндээ ер бусын баясгалантай, тайван инээмсэглэж суухад нь дайснууд айн айсаар тал талаас нь овоорон ирнэ. Хэдийгээр чин зоригт, мохошгүй тэмцэгч пролетарийн байлдагч Ли Ся дайсны гарт оровч түүний бүтээсэн баатарлаг үйлс мөнхөд дурсагдаж, хувьсгалын хэргийг ялалтад хүрэхэд үлэмж тус нэмэр болон яг л дэлгэц дээр гарч байгаа тэрхүү эгнэгт сацрагч радио долгион лугаа адил дөрвөн зүг найман зовхистоо сацран түгж, түм түмэн хүн амьтанд намын үнэн үгийг уламжилсаар байгаа нь энэ киноны өндөр дайчин үзэл суртал, хүмүүжүүлэх ач холбогдлыг илтгэж байна. Кино зохиолыг Лин Жин гэдэг хүн зохиож, Вам Пин найруулжээ. Уг кино гарсныхаа дараа эх орондоо үзэгч олны өндөр үнэлэлт авсан байна. Коммунист намын гишүүн хүний сайхан чанар, бэрхшээлээс үл айх нам ард түмнийхээ үйл хэргийн төлөө хэрэгтэй үед алтан амиа зориулахаас ч буцдаггүй хувьсгалч баатарлаг үйсийг тод томруун харуулсан “Эгнэгт сацрах радио долгио” гэдэг кино манай үзэгч олны талархлыг зүй ёсоор хүлээх нь лавтай. Д.Бандихүү Үнэн сонин. 1959.09.13 №216 (7350) Ням. Өвөр монголын өөртөө засах орны жүжигчдийн тоглолтыг нам, засгийн удирдагчид үзэв БНМАУ, БНХАУ-ын 1959 оны соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор монгол хятадын найрамдлын 15 хоногийг тохиолдуулан манай оронд зочлон ирсэн БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны дуу бүжгийнй бүлгэмийн жүжигчид өчигдөр Улсын Хөгжим Драмын Театрт тоглов. Энэхүү тоглолтыг нам засгийн удирдагч нөхөр Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу, Д.ТөмөрОчир, Д.Моломжамц, болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, БНМАУ-ын Урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга Ж.Болд нарын зэрэг нөхөд үзэв. Мөн тоглолтонд Улаанбаатар хотноо суугаа гадаадын элчин сайдын яамдын тэргүүн нар ба гишүүд байлцсаны дотор БНХАУ-ын Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен нар байлцав. Тоглолт их амжилттай болов.
673 Үнэн сонин. 1959.09.15 №217 (7351)Мягмар. 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт БНХАУ социализм байгуулахад үсрэнгүй дэвшилт хийж байна 10 жилийн өмнө хятадын ард түмэн, Хятадын Коммунист Намын удирдлагын дор урт удаан хугацааны хатуу ширүүн тэмцэл явуулж, ардчилсан хувьсгал хийж өөрийнхөө оронд империализм, феодализм, хүнд сурталт хөрөнгөтний ноёрхолыг устгаж, социалист хөгжлийн замд итгэл төгс орсон билээ. Даян дэлхийн түүхэнд үндсэн эргэлт хийсэн Октябрийн социалист их хувьсгалын дараа болсоэ дэлхий дахины ач холбогдол бүхий лут том үйл явдал бол Хятадад ялсан ардын хувьсгал юм. Хятадын хувьсгалын ялалт, хятадын 600 сая гаруй ард түмний барагдашгүй их хүч, агуу их бүтээлч идэвхийг сэргээсэн билээ. Өнгөрсөн 10-хан жилд хятадын ард түмний бүтээн байгуулсан үйл явдал үнэхээр аварга юм. Эдийн засгийн талаар хоцрогдсон тархай бутархай хагас колонийн хуучин Хятад орны шинж тэмдэг хэдийн алга болжээ. Хятадын ард түмэн сүйрсэн аж ахуйгаа түүхэн богино хугацаанд сэргээн босгож, нийгэм эдийн засгийн үлэмж их өөрчлөлт хийв. Хятадын эдийн засагт социалист салбар зонхилох болж капиталист салбар устаж хувийн өмчтөний салбар өчүүхэн суурь эзлэх болов. Анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний жилүүдэд Хятадын Коммунист Нам аж үйлдвэрийн газрыг өргөн хэмжээгээр барьж, хятадын хувьд аж үйлдвэрийн цоо шинэ салбар болох трактор, авто машин, цахилгаан техник, нисэх, хөлөг онгоц, хими, хүнд машины үйлдвэр зэрэг том үйлдвэр байгуулж улс орноо үйлдвэржүүлэх анхны суурь бий болох; Дөнгөж газрын эздийн талхинаас чөлөөлөгдөн нудраганы дарлал, гуйланчлалын байдлаас бүр мөсөн салж чадаагүй байсан тариачин олныг үйлдвэрлэлийн хоршоололд нэгтгэх замаар хөдөө аж ахуйд социалист өөрчлөлт хийх, Аж үйлдвэр, худалдаанд улсын капитализмын аргаар социалист өөрчлөлт хийх зорилт тавьжээ. Эдгээр том зорилтыг хятадын ард түмэн Хятадын Коммунист Намын удирдлагаар амжилттай шийдвэрлэв. Бүр 1956 оны сүүлчээр аж үйлдвэрийн үндсэн салбар нь 5 жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж 1957 онд социалист үйлдвэржүүлэлтийн анхны үндсийг бий болгожээ. БНХАУ-ын бүтээн байгуулах их хэрэгт социалист лагерийн орнуудаас үзүүлж байгаа бүх талын тусламж дэмжлэг, ялангуяа ЗХУ-ын социализм байгуулсан баялаг туршлага, Зөвлөлт улсын шууд тусламжаар барьсан аж үйлдвэрийн 166 том газар онцгой роль гүйцэтгэснийг хятадын ард түмэн сэтгэл бахдан талархаж байна. Тариачдыг хоршооллох ажлыг 1956 оны эцсээр үндсэнд нь биелүүлж 1957 оны эхээр бүх тариачдын 97 хувь нь үйлдвэрлэлийн хоршоололд хамрагдсан байв. Хоршоололт нь арвин их үр тариа хураах ажилтай хослон явагджээ. Анхдугаар 5 жилийн дотор аж ахуйн бүх бүтээгдэхүүн үнийн дүнгээр 25 хувиар өссөн байна. Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө нь БНХАУ-ын түүхэнд нийгэм эдийн засгийн гол өөрчлөлт ххийсэн эргэлтийн үе болж үлдэв.
674 БНХАУ-ыг хөгжүүлэх 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил-1958 онд хятадын ард түмэн, түүхэндээ үзэгдээгүй их үсрэлт хийж, социализмын байгуулалтад том ялалт хийсэн билээ. 1958 онд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн 250 миллиард юань болсон нь 1957 оныхоос даруй 65 хувиар өсчээ. Ширэм, ган болд, нүүрс цахилгаан энергийн багаж тоноглол, авто машин, төрөл бүрийн хөдөлгөгч механизм, локомотив зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1957 оныхоос 2 дахин өсөв. Үр тариа хөвөн үйлдвэрлэлт нь 1957 оныхоос 2 дахин, их барилгад оруулсан хөрөнгө 1957 оныхоос даруй 70 хувиар өссөн байна. 1957 онд Хятад улс, 270 сая тонн нүүрс гаргав. Тэгээд Хятад Ард Улс, нүүрс гаргах талаар дэлхийд 3 дугаар байранд орж Английг нүүрс гаргалтаар 15 жилийн дараа гүйцэх зорилтоо нэг жилийн дотор биелүүлэв. 1958 онд 375 сая тонн үр тариа хураан авсан нь 1957 оныхоос даруй 190 сая тонноор их байна. Бас эрдэнэ шишийн үйлдвэрлэлээр АНУ-ыг гүйцээд дэлхийд 2 дугаар байранд оров. БНХАУ-д 1958 онд 1 хүн амд оногдох үр тариаг 200-гаас 600 кг хүртэл нэмэгдүүлж ард түмний амьдралын хэмжээг ихэд дээшлүүлж чадав. Одоо хятадын тариачид хүн бүрд оногдох үр тариаг 100 кг хүргэхийн төлөө тэмцэл өрнүүлж байна. Хятадын ард түмэн, соёлын фронт дээр ч нэг адил их үсрэлт хийж байна. 1958 онд Хятадад сургууль гэгээрлийн 2 сая гаруй байгууллага ажиллаж, 60 гаруй байгууллага ажиллаж, 60 гаруй сая хөдөлмөрчид ажлынхаа зэрэгцээгээр сурч байв. 1958 онд 86 сая хүүхэд бага сургуульд суралцаж 100 сая үсэг шахам хүн бичиг үсэг сурч, бичиг үсэг үл мэдэгчдийн 75 хувь нь бичиг үсэг мэддэг болжээ. Дунд сургуулиудад 10 сая шахам, тосгоны тусгай сургуулиудад 4 сая гаруй, дээд сургуулиудад 4 сая гаруй, дээд сургуулиудад 700 мянган хүн тус тус суралцаж байна. 1958 онд болсон их үсрэлтийн үед хятадын 120 сая тариачны өрх шинэ том алхам хийж, 26 мянган ардын коммун байгуулав. Ардын коммун бол аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, соёл гэгээрэл, цэргийн ажлыг хооронд нь хосолсон нэг талаар социалист засаг төрийн үндсэн нэгж, нөгөө талаар аж ахуйн байгууллагын үндсэн нэгж мөн бөгөөд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн их хөгжлийн шаардлагаас үндэслэн гарч ирсэн хоршооллын өмчөөс нийт ард түмний өмчинд шилжих хамгийн сайн хэлбэр болж байна. 1958 онд Хятадын ард түмний олсон их амжилт бол урагш дэвших ерийн нэг хөдөлгөөн төдий биш, бүх талыг хамарсан лут том үсрэлт юм. 1958 онд болсон их үсрэлт нь БНХАУ-д болсон социалист хувьсгалын ялалтын үр дүн бөгөөд анхдугаар таваг жилийн төлөвлөгөөг 1956 онд хугацаанаас нь өмнө биелүүлж эдийн засгийн фронт дээр том ялалт байгуулсны үр дүн юм. 1958 онд болсон их үсрэлтэд нөлөөлөх нэг чухал шийдвэрлэх хүчин зүйл бол 1958 оны хавар БНХАУ-ын анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний жилүүдийн туршлага, хөдөлмөрчдийн хувьсгалт эрмэлзлийг нэгтгэн дүгнэж, Хятад Ард Улсын нөхцөлд социализмыг аль болох түргэн хугацаанд байгуулах аятай тохиромжтой арга боловсруулж гаргасан явдал мөн. Хятадын Коммунист Намаас аль болох арвин, аль болох хурдан, аль болох чанар сайтай, аль болох хэмнэх зарчмаар бүх хүчээ дайчилж урагш тэмүүлэн
675 социализм байгуулах тухай дэвшүүлсэн лозун мөн. Энэ нь Хятадын Коммунист Намаас 2 дугаар таван жилд баримталж байгаа жанжин шугам юм. Хятадын ажилчин анги, намынхаа жанжин шугамыг хэрэгжүүлэхийн тулд хүнд, хөнгөн үйлдвэр хөгжүүлэх талаар бүх талын үсрэлт хийсэн бөгөөд тийм үсрэлт хийхийн гол гогцоо нь ган болдбн талаархи тэмцэл байв. Ган болдын үйлдвэрлэлтэд гарсан үсрэлт нь нүүрсний ба машин болон бусад үйлдвэрт үсрэлт хийхэд шууд нөлөөлжээ. Хятадын аж үйлдвэр, хөдөө аж ахуйд 1958 онд болсон их үсрэлт нь чухамдаа хөдөө аж ахуйгаас эхэлжээ. Хятадын тариачид тариалангийн ургацыг хамгаалан, сайн арчлах, хөдөө аж ахуйн багаж зэвсгийг дээшлүүлэх агротехникийн 8 үндсэн зарчмыг чадамгай хэрэгжүүлсэн биелүүлсэн байна. Хятадын Коммунист Нам, 1958 онд олсон их амжилтынхаа үндсэн дээр 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний 2 дахь жил 1959 онд улам их үсрэлт хийх лут том зорилт тавьжээ. 1958 оны 11 дүгээр сард хуралдсан Хятадын Коммунист Намын Төв Хорооны 6 дугаар бүгд хурал 1959 оны улс ардын аж ахуйн гол зорилтыг зааж өгсөн юм. 1959 оны төлөвлөгөөг биелүүлэхэд шийдвэрлэх гол зүйл нь 18 сая тонн ган болд, 380 сая тонн нүүрс, 525 сая тонн үр тариа, 5 сая тонн хөвөнгийн төлөө тэмцэл мөн гэж заажээ. 1959 оны төлөвлөгөөг биелүүлснээр БНХАУ-д социализмын материаллаг баз нь улам өргөжиж, цаашид үйлдвэр хөдөө аж ахуйг тасралтгүй үсрэлтийн замаар хөгжүүлэх их бололцоотой болох юм. 1959 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 41%-иар, үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэл 46%, хэрэгцээний хэрэгслийн үйлдвэрлэл 34%-иар тус тус өсөх болно. Одоо эдгээр лут зорилтыг нөхцөлийг бүрэн хангасан байна. Энэ бүхнээс үзэхэд БНХАУ тунхагласны 10 жилийн ойг хятадын 600 сая гаруй ард түмэн социализмын бүтээн байгуулалтын их үйл хэрэгт бүх талыг хамарсан өргөн их үсрэнгүй дэвшилт хийж, том том ялалт байгуулж байгаа сайхан үр дүнгээр угтаж байна. Хятадын ард түмнээс социализм байгуулах үйлсдээ олж байгаа их амжилт нь БНХАУ, дэлхийн социализмийн лагерийн хүчин чадлыг бэхжүүлж, хоцрогдлоос сугаран гарх гэж байгаа колони ба хараат орнуудын ард түмний ухамсарт хүчтэй нөлөө үзүүлу байна. БНХАУ-ын амжилт ялалт бүхэн нь Алс дорнод дэлхий дахинд энх тайвны хүчийг улам нягтруулан бэхжүүлж, капиталист системтэй эдийн засгийн талаар энх тайвнаар уралдахад социалист лагерийн байр суурийг улам хүчтэй болгож байна. Монголын ард түмэн, БНХАУ-ын их үсрэнгүй хөгжлийн амжилт ялалт бүхэнд сэтгэл дүүрэн баяр бахдалтай байдга бөгөөд манай хоёр ард түмний ах дүүгийн эвдэршгүй бат найрамдлыг улам бэхжүүлэхийн төлөө төлөө хятадын их ард түмний ажилсаг хичээнгүй зан чанарыг амьдрал ахуйдаа нэвтрүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилж байна. Г.Сумъяа Үнэн сонин. 1959.09.15 №217 (7351) Мягмар. 2-р нүүрт. Өвөр монголын жүжигчид орон нутагт тоглохоор явлаа
676 Манай оронд ирээд байгаа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дуу бүжгийн бүлгэмийн жүжигчид 9 дүгээр сарын 15-наас 25 хүртэл Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн сангийн аж ахуйнууд, Сүхбаатар хот, төмөр замын дагуу тоглохоор хоёр бригад болон гарлаа. Үнэн сонин. 1959.09.16 №218 (7352) Лхагва. 4-р нүүрт. Шинэ кино “Хилийн боомтын галын дохио” Манай үзэгч олон Хятад Ард Улсын “Замын сайхан хань” гэдэг киног андахгүй. “Замын сайхан хань” киног нарйуулсан Лин Нун “Хилийн боомтын галын дохио” гэдэг уран сайхны өнгөт киног найруулж Чанчуны кино үйлдвэрийн газраас үйлдвэрлэснийг Өвөр Монгол хэлнээ хөрвүүлжээ. Энэ киног манай үзэгч олон ойрын өдрүүдэд үзэж сонирхох болно. Энд тэмдэглүүштэй нэг сайхан зүйл бол уг кино нэгэнт монгол хэлнээ орчуулагдсан учир ойлгоход хялбар болсны дээр та бидний хэзээний танил “Замын сайхан хань” киноны гол баатарт тоглосон жүжигчин бүсгүй энэ киноны нэг гол баатар болж үзэгч олонтойгоо дахин нүүр учрах юм. Хятадын алс баруун өмнөд хязгаарын уул, ус ургамал нь жигдэрсэн үзэсгэлэнт сайхан нутагт эрт дээр үеэс нутаглаж ирсэн Жинпо хэмээх бага ястны бүсгүй Маноо байгалийн үзэсгэлэн гуй бүрдсэн төрөлх нутагтаа, -Хүүе Дөлүүн! Дө-лүүн ээ! Гэж дуудаж байгаагаар энэ кино эхэлж байна. Энэ кино Жинпо ястны ард түмэн, сүүлийн хэдэн жилд шинэ гэрэлт зам өөл хэрхэн замнаж байгааг үзүүлэх бөгөөд Маноо, Дөлүүн хэмээх хос залуугийн дурлал гол гогцоо нь юм. Жинпо ястан бүх хүй нэгдлийн үеийнхээ амьдралаас ангижраагүй байсаар зөвхөн ардын засгийн үед Хятадын Коммунист Намын мэргэн бодлогын ачаар хятадын ах дүү ард түмний тусламж дэмжлэгээр шинэ амьдралаа байгуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Гэвч элдвийн бэрхшээл тохиолдолгүй яахав. Гоминданы ноёрхлын үед яс маханд хүртэл нэвт шингэсэн өш хонзонгоосоо, амьдралын бодит үнэнийг туулж жинхэнэ нүдээрээ үзэж биеэрээ амсч байж сая салж байгаа. Дөлүүн бол Жинпо ястны толгойлогч Мэйпүшангуан өвгөний хүү юм. Цайлган сэтгэлт өвгөн Мэй пүшангуан ардын засгийн газрын бодлогод бат итгэж өөрийн толгойлж байгаа ястнаа шинэ амьдрал байгуулахад зохион байгуулж удирдана. Хятад үндэстэн бол цөөнх үндэстний итгэлт хань, жинхэнэ туслагч, ардын чөлөөлөх армийнхан бол гоминданыхантай огт адилгүй, бага ястны ёстой хань мөн гэдгийг энэ кинонд сайн харуулж байгаа юм. Гоминданы хорлон сүйтгэх ажиллагаа, урвагч Гаадан (Го Дэн)-ы бузар бульхай оролдлого бүрмөсөн балран сүйрч Жипро гэдэг тэр ястан шинэ амьдралаа байгуулж байгаа энэ явдал бол Хятадын өнөр гэр бүлд багтсан олон үндэстэн ястан зөвхөн Коммунист Намын мэргэн жолоодлогоор шинэ жаргалт амьдралаа бүтээнэ гэдэг тэр үнэнийг маргашгүй нотолж байна. Үнэн сонин. 1959.09.16 №218 (7352) Лхагва. 4-р нүүрт.
677 Монгол-Хятадын ард түмний найрамдал мандтугай Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн нээлтэд зориулсан нийслэлийн хөдөлмөрчдийн хурал Монгол-Хятадын ард түмний найрамдлын 15 хоногийн нээлтэд зориулсан нийслэлийн хөдөлмөрчдийн хурал энэ 9 дүгээр сарын 16-нд улсын хөгжим драмын театрт болов. Улсын хөгжим драмын театрын тайзны гүнд монгол-хятадын төрийн далбааг байрлуулж дунд алтан бронзоор “Монгол-Хятадын ард түмний мөнхийн найрамдал улам бэхжтүгэй!” гэсэн лозунг монгол, хятад хэл дээр бичиж хоёр талд нь Ю.Цэдэнбал, Мао Цзэдун нарын хөргийг тавьж амьд цэцгээр чимсэн байв. Хурлын тэргүүлэгчдийн байранд нам, засгийн удмрдагчид, нөхөр Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу, Д.Төмөр-Очир, Д.Моломжамц нар болон БНХМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Ш.Нацагдорж, БНМАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн Эрхт элчин сайд Се Фун-шен нарын зэрэг хүмүүсийг гарч ирэхэд хурлынхан алга ташиж баяр хүргэв. Хуралд гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд, Улаанбаатар хотод ажиллаж байгаа БНХАУ-ын ажилчин, мэргэжилтний төлөөлөгчид оролцов. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн нээлтэд зориулсан хурлыг Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Ш.Нацагдорж нээж үг хэлэв. Нөхөр Нацагдорж хэлэхдээ: БНХАУ байгуулсны алдарт 10 жилийн ойг тохиолдуулан явуулж байгаа монгол-хятадын найрамдлын 15 хоногийн ажил өнөөдөр манай орон даяар эхлэж байна. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил өнөөдөр манай орон даяар эхлэж байна. Монгол-Хятадын найрамдлын 15 хоног нь пролетарийн интернационализмын их зарчим дээр улам батжин бэхжиж байгаа манай хоёр ард түмний ах дүүгийн салшгүй найрамдлыг цаашид бадруулан бэхжүүлэх лозунгийн дор явагдах болно. Хэд хоногийн дараа болох гэж байгаа БНХАУ-ын түүхт 10 жилийн ойг ЗХУ тэргүүтэй социалист лагерийн орны бүх ард түмэн, дэвшилт х үн төрөлхтөн, аугаа их хятадын 650 сая ард түмний хамт өргөнөөр тэмдэглэхээр их өрнөлттэй бэлтгэж байна. Өнгөрсөн 10 жилд хятадын баатарлаг ард түмэн зүйл бүрийн саад бэрхшээл давж социализм байгуулах их үйлсдээ үзэгдээгүй их ялалт хийж аварга том амжилт олсон юм. Хятадын хөдөлмөрч их ард түмэн одоо эх орноо орчин үеийн хүнд үйлдвэртэй, хөгжсөн социалист хөдөө аж ахуйтай цэцэглэн мандаж байгаа соёл шинжлэх ухаантай хүчирхжн социалист гүрэн болгохын төлөө их жолоодогч Мао Цзэ-дун тэргүүтэй алдарт коммунист намынхаа мэргэн удирдлагын дор зориг бадрангуй хөдөлмөрлөж үсрэнгүй давшиж явна. Саявтар хуралдаж өнгөрсөн ХКН-ын Төв Хорооны VIII бүгд хурал, үсрэнгүй давшилтын жилд олсон амжилтаа дүгнэн хөгжлөө цаашид улам түргэтгэх, арлын коммуныг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх, арвилан хэмнэх зарчим өрнүүлэх, 1959 оны бүх төлөвлөгөөт ажлыг 10 жилийн ойн наана давуулан биелүүлэх шийдвэр гаргажээ.
678 БНХАУ-ын үсрэнгүй хөгжил нь Английг 15 жил биш 10 жилийн дотор гүйцэж түрүүлэх бүх нөхцөл бүрдүүлж байна. Хятадын ард түмний социализм байгуулахад олсоор байгаа эдгээр түүхт амжилт нь ЗХУ тэргүүтэй социалист лагерийн хүч чадал, даян дэлхийн энх амгалан байдлыг улам бататган бэхжүүлж, үүгээрээ социализм байгуулж байгаа бүх ард түмэн, түүний дотор монголын ард түмнийг зоригжуулж байна. МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал, тус улсыг социализмын замаар хөгжүүлэх эн тэргүүний ээлжит чухал чухал асуудлыг ленинч зарчим ёсоор жинхэнэ ажил хэргийн чанартай шийдвэрлэснээр манай ард түмний улс төр, хөдөлмөрийн идэвх эрс сэргэн хөгжсөн билээ. Тус улсын улс ардын аж ахуйн бүх салбарт гурван жилийн төлөвлөгөөний шийдвэрлэх жил 1959 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлж их амжилт олж байна. Хөдөө аж ахуйд ардын аж ахуйтан нэгдэлжих ба нэгдлийн гишүүд малаа дахин нийгэмчлэх хөдөлгөөн хүчтэй өрнөсний үрээр одоо тус улсын бүх малын 4-ний гурван хувь нь нийгмийн өмчийн хүрээнд хамрагдав. ЗХУ-ын тусламжаар атар газар эзэмшиж үр тарианы ургац нэмэгдүүлэх ажил амжилттай явагдаж, одоо бид ноднин жилийнхээс 2,5 дахин илүү тариа хурааж авах болоод байна. Манай орны хөдөлмөрчид ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан явуулж байгаа соёлын довтолгооны их зорилтыг биелүүлэхийн төлөө гавшгайлан тэмцэж байна. Ийм үеэр монгол-хятадын найрамдлын 15 хоногийн ажил явагдаж байна.энэ 15 хоногийн ажил нь монголын ард түмэн өөрийн дотно нөхөр хятадын ард түмэнд хичнээн их хайр талархалтай бадгийг дахин хурцаар харуулах юм. Найрамдлын 15 хоногийн үеэр манай улс ардын аж ахуй соёлын салбар шижим бүрд БНХАУ-ын ажилч хичээнгүй ард түмний баялаг туршлагаас улам ихийг сурч эзэмших болно. Аж үйлдвэрийн комбинат зэрэг манай орны аж үйлдвэрийн томоохон газар, сангийн аж ахуйд ажиллаж байгаа хятад ажилчдаас суралцах, туршлагы нь судлах олон төрлийн дугуйлан, курс, бүлгэм байгуулан ажиллаж байна. Монгол-Хятад тэргүүний ажилчид, залуучуудын нөхөрсөг уулзалт хөдөлмөрийн өглөөлөг зэрэг олон хэлбэрийн ажил найрамдлын 15 хоногийн өдрүүдэд хот хөдөөд зохиогдоно. Мөн энэ үеэр “БНХАУ” гэдэг товхимол, Мао Цзе-дун-гийн шүлгийн түүвэр, эртний зохиолч Ли-богийн зохиолын түүвэр, хятадын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжилтийг үзүүлсэн зурагт хуудас зэрэг зүйлийг хэвлэн гаргасан ба гаргана. Мөн өдрүүдэд хятад номын захууд нээгдэж, хятадын төрөл бүрийн ном нийтэд худалдаалах, БНХАУ-ын кино бүтээлүүдтэй үзэгчдийг танилцуулах зэрэг ажил зохиогдоно. Улаанбаатар, Сүхбаатар, Чойбалсан, Жавхлант хотуудад хятадын киноны фестивалль явагдах ба БНХАУ-аас ирүүлсэн хятадын ардын урлагийн үзэсгэлэн, хятадын хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотод нээгдэнэ. Найрамдлын өдрүүдэд манай олонхи үйлдвэр, албан газруудад хятад хэл сурах ажил өргөнөөр зохиогдоно. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн үеэр Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн урилгаар Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга нөхөр Мао Ци-хуа тэргүүтэй Хятад Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирэх ба мөн энэ үеэр тохиодуулан ах дүү өвөр монголын өөртөө засах орны
679 жүжигчид хүрэлцэн ирж өөрийн уран чадвараа манай хөдөлмөрчдөд үзүүлж байгаа нь манай хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд их нэмэр хандив болох нь дамжиггүй. Пролетарийн интернационализмд үнэнч Хятадын Коммунист Нам, хятадын засгийн газар, энэ 10 жилийн дотор социолизм байгуулж байгаа манай ард түмэнд ах дүү ёсны үнэнч халуун тусламж үзүүлсээр ирэв. Удаа дараагийн үзүүлсэн техник, санхүүгийн их тусламж ба мөн мэргэжилтэй ажилчдаа илгээж манай орны улс ардын аж ахуй олон салбар салаа мөчирт ажиллуулж хүчирхэг социализм байгуулж байгаа манай ард түмний ариун шударга маш их ач тус болж байна. Танай улсын ард түмний өгөөмөр тус дэмийн нэг болох Сүхбаатар хотод шинээр байгуулсан мод боловсруулах комбинатын цаасны фабрикт нэг загварын модон байшин барих заводыг хэдхэн хоногийн өмнө бид хүлээж аваад байна. Энэ нь Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил эхлэхийн өмнөх маш сайн билэгтэй сайн ажил боллоо. Манай эх орны социализмын байгуулалтыг улам хурдатгах үйл хэрэгт үнэлж баршгүй их тусламж үзүүлж байгаа аугаа их хятадын ард түмэнд монгол-хятадын найрамдлын 15 хоногийг тохиолдуулан ард түмнийхээ гүн талархлыг дэвшүүлэхийг хүсч байна гэв. Нөхөр Нацагдорж үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, одоогийн зохион явуулж байгаа монголхятадын найрамдлын 15 хоногийн ажил нь манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлж, социализмын үйл хэрэгт үнэт хувь нэмэр болох нь эргэлзээгүй юм. Монголын ард түмэн, найрамдлын энэ өдрүүдэд БНХАУ байгуулсны 10 жилийн ойн өдрийг тохиолдуулан Хятадын Коммунист Нам, засгийн газар, ах дүүгийн найрамдалт аугаа их хятадын 650 сая ард түмэнд өөрийн чин зүрхний баяр талархлаа дэвшүүлэхийн хамт социалист байгуулалтдаа улам их үсрэнгүй дэвшилт олохыг ерөөж байна гэв. Дараа нь Шохойн заводын дарга бөгөөд хятад-монголын найрамдлын нийгэмлэгийн урилгаар БНХАУ-д зочилсон Лувсанцэдэв үг хэлэхдээ: Биднийг БНХАУ-д зочлоход манай төлөөлөгчдийн очсон газар бүхний ажилчин, сэхээтэн, коммуны тариачид, биднийг туйлийн элэгсэг баяртай угтаж найрсгаар зочлон хүндэлж, коммунист намынхаа мэргэн удирдлагаар өөрийн олсон ололт амжилт арга туршлагаа болон тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулж ирсэн тухайгаа тодорхой танилцуулан өгч байлаа. Хятадын ард түмэн ялангуяа өнгөрсөн 1958 онд эх орондоо социализм байгуулах хэрэгт урьд үзэгдээгүй үсрэнгүй давшилт хижээ. Өнгөрсөн онд хятадын ард түмний эх оронч хөдөлмөрийн үр дүнд 10 сая 730 мянган тонн болд боловсруулсан нь түүхэндээ анх удаа тийм их болд гаргажээ. Үүнээс үзэхэд хятадын ард түмэн социализм байгуулах их үйлсийн төлөө бэрхшээлийг хатуужилтай давж түүхэн богино хугацаанд их амжилт олсон нь тодорхой байна. Өвөр Монголын Бугат хотын орчим төмөрлөгийн том үйлдвэр шинээр байгууулж түүний үйлчилгээнд зориулж олон мянган хүний оршин суух цоо шинэ хотыг тун богино хугацаанд барьж байгуулаад бартщьж байгуулаад, үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орж байна. Энэ том үйлдвэр Хятад ард улсад төдийгүй дэлхий дээр их газруудтай юм байна.
680 Би хятадад зочилж байх хугацаандаа сайн нөхдийн зааж өгсөн зүйлээс эх орондоо туршлага болгон хэрэглэх зорилгоор нутгийн аргаар шохой цемент шатааж боловсруулах өндөр ашигтай шинэ маягийн уурхайн зуухны зургийг авчирч өөрийн орны цаг агаарын байдалд зохицуулан бага зэрэг өөрчлөн Сүхбаатар хотын Дархан сумын нутагт шинээр эхлэн баригдаж байгаа шохойн заводын анхны зуухыг тэр маягаар барихаар шийдсэн. Тэгээд тэр зуухаа монгол-хятадын найрамдлын 15 хоногийн ажил, БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойг угтаж 8 дугаар сарын 18-наас эхлэн барьж одоо зуухны барилгыг бараг дуусч ашиглалтанд оруулах гэж байна. Энэ зуух хүчин чадлаар сайн, хялбар ажиллагаатай ажиллах хүч бага шаарддагийн дээр жилдээ 2000 гаруй тонн сайн чанарын бүтээгдэхүүн гаргах техникийн чадалтай юм. Би аугаа их Хятад Ард Улсын ажилчин ангийн бүтээлч их туршлагаас байнга суралцаж түүнээ эх орондоо бүтээлчээр хэрэглэж өөрийн хариуцсан үйлдвэр дээр “ жилийн төлөвлөгөөгөөр өгөдсөн зорилтыг хугацаанаас нь өмнө давуулан биелүүлэхийн тулд зохион байгуулалтын арга ажиллагааг эрс сайжруулан өөрийн хүч чадлыг дайчлан ажиллахаа илэрхийлье гэв. Улаанбаатар хотын оёлдын артелийн ажилтан эмэгтэй Дуламсүрэн хэлсэн үгэндээ: БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол-Хятадын найрамдлын ийгэмлэгээс зохион вуулж байгаа Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил өнөөдрөөс эхэлж байгаа явдал манай хоёр ард түмний найрамдал улам бэхжиж байгаагийн нэг тод илрэл бөгөөд Монгол Хятадын ард түмний найрамдал хамтыг ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал алхам болж байна гэж бид маш их баяртай байна. БНХАУ-аас манай улсын социализс байгуулалтад үзүүлж байгаа теник эдийн засаг, мэргэжилтний туслалцааг манай аж ахуй, соёлын бусад салбарын нэг адил монголын үйлдвэрлэлийн хоршооллын үйлдвэрүүд өргөн хэмжээтэй авч байгаа юм. Ялангуяа найрамдлын хоногийн үеэр БНХАУ-ын ололт амжилттай танилцаад зогсохгүй, хятад нөхдөөсөө улам их зүйлийг сурах, дадлага туршлагаа солилцох ажил эрчимтэй зохион явуулж байна. Хятад нөхдөөсөө сурах, тэдний туршлагыг сонсох уулзалт, үзэшлэг лекц яриа хот хөдөөгийн олон арван артелууд дээр зохиогдоно. Аймгийн төвийн артелууд дээр нарийн мужааны, европ хувцасны мэргэжлийн дугуйлангууд байгуулаагдлаа. Үйлдвэр барилгууд дээр Монгол-Хятад ажилчид хамтран хагдал өөдөс ашиглах сарын ажил 9 дүгээр сарын 1-нээс эхлээд их өрнөлтэй явагдаж байна. Үйлдвэрлэлийн хоршооллын Улаанбаатар хотын оёдлын артелийн ажилчид бид мэргэжилтэй хятад нөхдөө дагалдан европ маягийн пальто, костюм зэрэг хувцас хэмнэлттэй эсэх, хурдан гоёмсог оёх, янз бүрийн хувцсанд хээ тавих зэрэгт тэднээс суралцахаар шамдан ажиллаж байна. Энэ талаар нөхөр По Ян-чин, По Юу-шин, Жан Пу-шин нарыг дагалдан олон хүн сайн сурч байна. Би нөхөр По Ян-чинийг бусад нөхдийн хамт 1958-1959 онуудад дагалдан сурч одоо платье, пальто, костюм эсгэдэг мэргэжил дадлагатай болж биеэ дааж ажиллаж байна. Ах дүү хятадын ард түмний тэмцэл, ялалт амжилт бол бидний нийтийн тэмцэл ялалт амжилт мөн. Би, монгол-хятадын ард түмний найрамдлын энэ сайхан үйл явдлыг тохиолдуулан ах дүү хяьадын ард түмэнд улам гялалзсан амжилт, аз жаргал, сайн сайхныг ерөөе гэв.
681 Монгол-Хятадын найрамдал 15 хоногийн нээлтийн хуралд БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен үг хэлэв. Нөхөр Се Фу-шин үгийнхээ эхэнд өнөөдөр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн нээлтийг ийм өргөн хэрэглэж байгаа явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв. Нөхөр Се Фу-шен цааш нь хэлэхдээ, БНХАУ байгуулагдсанаас хойшхи 10 жилийн дотор манай оронд асар их хувьсгалт өөрчлөлт гарав. БНХАУ байгуулагдсанаас хойш манай ард түмэн нам ба нөхөр Мао Цзэ-дунгийн удирдлагаар эдийн засгаа сэргээн босгох 3 жилийн хугацаанд төрөл бүрийн өөрчлөлт хийх зорилтыг амжилттай биелүүлээд 1953 оноос социализм байгуулах анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж эхлэв. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд манай ард түмэн хөдөө аж ахуй, гар үйлдвэр болон хувийн үйлдвэр худалдааг социалист ёсоор өөрчлөх ажилд бүх талын шийдвэрлэгч ялалт хийхийн хамт ажлын арга барилыг цэгцлэх, бүх ард түмний хөдөлгөөн ба кбаруунтныг эсэргүүцэх тэмцэл явуулсан юм. Энэ тэмцэл манай улсын ард түмний социалист ухамсарыг дээшлүүлэх, нэгэнт олж авсан хувьсгалын үрийг бэхжүүлэх, социализмын байгуулалтын үйлсийг улам цааш хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн билээ. 1958 онд манай ард түмэн хоёрдугаар таван жилийн төлвөлгөөгөө биелүүлж эхлэв. Энэ он бол манай улсын түүхэнд хамгийн ер бусын нэг жил юм. Нам, нөхөр Мао Цзе-дунгээс “Бүх хүчээрээ урагшаа давшиж улам их, улам түргэн, аривлан хэмнэх зарчмаар социализм байгуулах” гэдэг жанжин шугамыг дэвшүүлэн тавьсан юм. Энэ жанжин шугамын гэрэлт туяаны дор манай улсын ард түмэн цог жавхлангаа бадруулан тэмцлийн зоригоо мандуулан тэмцлийн зоригоо мандуулан эрч чадлаа өрнүүлэн “уулыг нурааж усыг ширгээх” баатарлаг зоригоор социализмын байгуулалтын сүр жавхлант өрнөлтийг оргилуулж, манай улсын улс ардын аж ахуйн түүхэнд урьд өмнө үзээгүй их үсрэлт хийж бүх талын гялалзсан амжилт оллоо. Манай орны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үнийн дүнгээр 1957 оныхоос 66%- иар өсч, үр тариа хураалт 1957 оныхоос 35%, хөвөн хураалт 1957 оныхоос 28%-иар тус тус өсөв. Их үсрэнгүй хөгжилтийн зэрэгцээгээр манай улсын хөдөө тосгонд коммун байгуулах ажил дууссан байна. Ардын коммун бол манай хэдэн зуун сая тариачны социалист их хөдөлгөөн, хөдөө аж ахүйн их хөгжилт, усжуулах барилгын ажлбн их өрнөлт, хамтран ажиллах хүрээг өргөтгөх гэсэн тариачны эрмэлзэл ба тэдний социалист ухамсрын их дээшлэлтийн үр дүн мөн. Ардын коммун гэдэг үйлдвэр, тариалан, худалдаа, сургууль, цэцэрлэг зэргийг хамарсан, засаг захиргааг коммунтай хослуулсан зохион байгуулалтын хэлбэр мөн бөгөөд манай орны социализмын байгуулалтыг түрэгтгэх хамгийн сайн хэлбэр, манай орны нөхцөл байдалд тохирсон, хамтын өмчнөөс улс нийтийн өмчинд шилжин орох, хамгийн сайн хэлбэр юм. Ардын коммун улс даяар байгуулагдаад нэг жил болоогүй боловч өнгөрөгч жилийн их үсрэнгүй хөгжилтөд ба энэ оны байгалийн ган гамшгийг даван туулах тэмцэлд өөрийн асар их давуу чанартай байгаагаа харууллаа. Үүнээс хойш манай орны 500 сая гаруй тариачдыг
682 улам цааш дайчлан зохион байгуулж, социализмын байгуулалтад оролцуулахад ардын коммун өөрийн их үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн их үсрэнгүй хөгжилтийн дагуу манай улсын шинжлэх ухаан, соёл гэгээрэл, эрүүлийг хамгаалах үйл хэрэг ч мөн адил түргэн хөгжив гэж нөхөр Се Фу-шен онцлон тэмдэглээд цааш нь тус орны аж үйлдвэрийн асар их амжилтын тухай ярихдаа, энэ оны эхний хагаст аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үнийн дүнгээр өнгөрсөн оны мөн хугацааныхаас 65% нэмэгдэв. Хамгийн чухал бүтээгдэхүүний хэмжээг энэ оны эхний хагаст өнгөрөгч оны мөн үеийнхтэй зэрэгцүүлж үзвэл, ширэм хайлуулалт 2,6 дахин, болд хайлуулалт 66%, нүүрс гаргалт 2 дахин, цахилгаан хүчний гаргалт 55%, металл зорогч суурь машин үйлдвэрлэлт 2 дахин илүүгээр тус тус нэмэгдсэн байна. Газар тариалангийн талаар зуны хураалтын тариалангийн талбай хэдийгээр багасаж энэ хавар байгалийн сүрхий ган гамшигт нэрвэгдсэн боловч ардын коммуныг цэгцлэн бэхжүүлэх ажил явуулж олон тариачдын идэвхийг улам өрнүүлснээр ноднин жилийн их баян ургацаас илүү ургац хураасан байна гэв. Энэ оны эхний хагаст тээвэр харилцаа, их барилга, худалдаа зэрэг бусад салбарын ажил ч нилээд сайн байна гэж нөхөр Се Фу-шен тэмдэглээд, энэ оны 8 дугаар сард манай нам 8 дугаар хугацаанаа сонгогдсон Төв Хорооны VIII бүгд хурлаас намын жанжин шугамыг биелүүлэхэд олсон туршлагыг дүгнэсэн ба ялангуяа улс ардын аж ахүйн 1959 оны төлөвлөгөөний биелэтийг шалгаж үзсэн юм. VIII бүгд хурлаас бүх нам, бүх ард түмэнд эдийн засгийн одоогийн байдлыг тодорхойлохын зэрэгцээгээр үйлдвэрлэлийнг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлж, 1958-1962 онуудын 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний гол үзүүлэлтүүдийг энэ онд багтааж хугацаанаас нь өмнө биелүүлэх дайчин зорилт дэвшүүлж тавьсан юм. VIII бүгд хурлаас дэвшүүлэн гаргасан дайчин зорилт манай ард түмний хувьсгалт эрч зоригийг улам ориглуулж манай ард түмний шинэ ялалт өөд давшихад нь дайчлах их уриа болж байна. Элчин сайд цааш нь хэлэхдээ, манай улсын ард түмэн социализм байгуулахын зэрэгцээгээр энх тайванч гадаад бодлого тууштай явуулж байна. 10 жилийн туршид манай улс, Зөвлөлт Холбоот Улс ба социалист бусад орнуудтай тогтоосон харилцан туслалцах найрамдалт харилцаа улам бэхжин хөгжиж ирсэн юм. Манай улс, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн бүх орнуудын хамт, энх тайвныг эрхэмлэгч бүх улс түмний хамтаар Америк улс тэргүүтэй империалист лагерийн түрэмгийлэгч бодлогын эсрэг мятрашгүй тэмцсээр ирсэн юм. Мөн даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, олон улсын хурц байдлыг сулруулах, олон улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар их зүтгэл гаргаж, хувь нэмрээ оруулсаар ирлээ. Олон улсын одоогийн байдал нь энх тайвныг эрхэмлэгч даян дэлхийн бүх улс түмэнд ашигтай байна. Зөвлөлт Холбоот Улс сар өөд огторгуйн хоёрдугаар пуужин хөөргөн нисгэсэн ба мөс зүсэгч атомын хөлөг онгоц ашишлалтад орсон явдал нь социалист лагерийн хүчирхгийг дүүрэн харууллаа. Нөхөр Хрущев өчигдөр америкт зочлохоор хүрэлцэн очсон ба Зөвлөлт Америк хоёр гүрний тэргүүн нарын уулзалт олон улсын хурц байдыг улам
683 сулруулах ба энх тайвны үйлсийг сахин хамгаалахад тус дөхөм үзүүлэх болно. Гэвч Америкийн ноёрхох бүлгийнхэн Лаосын харгис этгээдийг өдөөн хатгаж Лаост дайныг өргөтгөж, олон улсын байдалд муугаар нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй гэв. Сүүлийн үед өрнө зүгийн империалистууд Хятад Энэтхэгийн хилийн маргааныг ашиглах, Хятад Энэтхэг хоёр улсын их найрамдалыг эвдэх оролдлого хийж байгаа тухай элчин сайд дурдаад Энэтхэгтийн ард түмэн нь империалистууд ба мөн Энэтхэгт байгаа тэдний төлөөний хүмүүсийн энэхүү бузар заль мэхийг ялж, Хятад Энэтхэг хоёр улсын ард түмний нийтийн ашгийг хамгаалахыг Хятадын ард түмэн хүсч байна гэв. Нөхөр Се Фү-шен үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, ажилсаг баатарлаг Монгол ард түмэн энэ онд болсон МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлын шийдвэрт зоригжиж, МАХН-ын Төв Хорооны удирдлагын дор социализмын итгэл төгс өрнүүн байгуулах 3 жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө, социализмын материаллаг техникийн базыг түргэн бий болгохын төлөө том алхмаар урагшилж байна. Монголын нам, засгийн газар болон Монголын ард түмний социализмын байгуулалтын үйлс, даян дэлхийн энх тайвныг сайхин хамгаалах тэмцэлд олсон амжилтыг Хятадын ард түмэн өөрийнхөө амжилт шиг үзэж баярлан бахдаж зоригжиж байдаг юм. Монголын ард түмэн МАХН-ын удирдлагын дор социализм байгуулах ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах тэмцэлд шинэ шинэ их амжилт олно гэдэгт гүнээ итгэж байна гэж элчин сайд тэмдэглээд, манай хоёр улсын ард түмэн бол түүхэнд уламжлалт найрамдалтай бөгөөд БНХАУ байгуулагдсанаас хойш манай хоёр улсын ард түмний хоорондын найрамдалт харилцаа шинэ үед орсон билээ. 1952 оны 10 дугаар сарынн 4-нд манай хоёр улсын засгийн газрын хооронд байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр болон удаа дараа байгуулсан бусад хэлэлцээ нь манай хоёр улсын ард түмний эдийн засаг соёлын талаар нөхөрсөг харилцан туслалцах хамтын ажиллагаанд цаглашгүй их ирээдүйг нээж өглөө. Манай хоёр улсын цөм социалист их гэр бүлийн нэг гишүүн бөгөөд манай хоёр улсын нам цөм марксизм-ленинизмийн зарчмыг үндэс болгосон, ажилчин ангийн манлай мөн. Манай хоёр улс цөм Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэхийн төлөө цуцалтгүй зүтгэж байна. Манай хоёр улсын хоорондын найрамдал, нэгдэл нягтрал нь бүхэл социалист лагерийн нэгдэл нягтралын салшгүй хэсэг бөгөөд социалист лагерийн нэгдэл нягтралыг бэхжүүлэхийн бат хөдлөшгүй хүчин мөн юм. Манай хоёр улсын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн их гэр бүлийн дотор улам нягт хамтран ажиллаж, хүчирхэг өндөр дуу цууриатуулан ургашилж, социализм байгуулах ба энх тайвныг сахин хамгаалах үйлсэд улам гялалзсан хувь нэмрийг оруулцгаая! Гэж Монгол-Хятадын ах дүүгийн бат найрамдлыг ерөөв. Дээрх хүмүүсийн үг хэлж байхад хуралдагсад байн байн алга нижигнүүлэн ташин баяр хүргэж байв. Хурлын дараа урлагийн газруудын жүжигчдийг нэгдсэн концерт тоглов. Үнэн сонин.1959.09.17 №219 (7353) Пүрэв. 2, 3-р талд.
684 Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил эхлэв ЕСӨНБУЛАГ. (“Үнэн” сонины сурвалжлагч). Монгол-хятадын найрамдлын 15 хоногийн нээлтэд зориулсан хөдөлмөрчдийн бргбн цуглаан Говь-алтай аймгийн төвд есдүгээр сарын 15 нд болов. МЗНН-ийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Цэрэн монголхятадын ард түмний найрамдал гэсэн илтгэл тавьж аймгийн төвийн артелийн ажилчин Лхагва хятад ажилчны кадр И Жү-ван хэлэхдээ, монгол-хятадын ард түмний найрамдал хэзээд мөнх юм. Монгол-хятадын найрамдлын 15 хоногийн ажил монгол орон даяар өрнөж байгаа нь хятадын ард түмнээс социализм байгуулахдаа олж байгаа их туршлагаас монголын ард түмэн цуцалтгүй сурч ах дүү ард түмний эвдэршгүй найрамдал улам бэхжиж байгаагийн тод илрэл болж байна. Цэцэглэн хөгжиж байгаа Есөнбулаг хотын сүндэрлэсэн барилга үйлдвэрт гар бие оролцон ажиллаж байгаа ажилчин бид монгол хятадын найрамдлын 15 хоногийн ажилд үйлдвэрийн норм төлөвлөгөөг давуулж монгол нөхөддөө өөрсдийн ажлын туршлагыг эзэмшүүлэх талаар цуцалтгүй ажиллана гэв. МӨРӨН (“Үнэн” сонины сурвалжлагч) Монгол-хятадын найрамдлын 15 хоногийн ажил Хөвсгөл аймагт өчигдөр баяр ёслолын байдалтай нээгдлээ. Тус аймгийн төвд болсон хөдөлмөрчдийн цуглаан дээр ажилчин Мөнхжаргал, У День-ен, Шү Пей-цай нар хэлсэн үгэндээ монгол-хятадын найрамдлын 15 хоногийн ажил манай хоёр орны ард түмний найрамдлыг улам бэхжүүлэх төдийгүй хятадын ард түмнээс социализм өрнүүн байгуулах талаар олж байгаа амжилт туршлагыг судлаж эзэмшихэд ихээхэн ач холбогдол үзүүлнэ гэв. Энэ өдөр аймгийн төвд монгол-хятад ажилчид хамтран өргөн үдэшлэг явуулж сум нэгдлийн төвд хятадын ард түмнээс үзүүлж байгаа их тусламж гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээв. БУЛГАН “Үнэн” сонины сурвалжлагч Булган аймгийн соёлын ордонд 9 дүгээр сарын 15-нд монгол хятадын найрамдлын 15 хоногийн нээлтэд зориулсан хурал болж аймгийн намын хорооны нарийн бичгтйн дарга Дамдинсүрэн монгол хятадын найрамдлын 15 хоног гэсэн илтгэл хийлээ. Мөн хуралд хятад ажилчин Ка Лин-а үг хэлэв. БНХАУ-аас БНМАУ-д үзүүлж байгаа тусламж гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээв. Үнэн сонин.1959.09.17 №219 (7353) Пүрэв. 3-р талд. Монгол-Хятад эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны дарга С.Лувсан Хятадын ард түмэн гадаад дотоодын боолчлогчдын эсрэг олон жилийн турш баатарлаг тэмцэл явуулсаны үр дүнд 1949 оны аравдугаар сарын 1-нд Ардын хувьсгалын том ялалт хийж, ажилчин тариачны бат бэх холбоон дээр үндэслэсэн, ажилчин ангиар удирдуулсан ардын ардчилсан төр байгуулжээ. Энэ хугацаанд Хятадын 650 сая ард түмэн ардарт коммунист намынхаа мэргэн удирдлагаар дэлхий дахины түүхэн ач холбогдол бүхий асар их амжилт олжээ. Эх орноосоо урвасан хөрөнгөтний өмчийг хурааж, түүний үндсэн дээр
685 улс ардын аж ахуйн социалист сектор байгуулж, хөдөө аж ахуй ба гар урчуудыг амжилттай хоршоолсны үр дүнд хот, хөдөөд социалист хэлбэрийн өмч ноёрхох байр суурийг эзэлж, хуучин хятадад байсан дарлах ба дарлагдах ёс үүрд устжээ. Хятад орон Ардын хувьсгалын ялалтын өмнө феодалын үйлдвэрлэлийн харилцаа ноёрхож байсан хагас колоны хоцрогдсон орон байв. Гоминданы харгислалыг устгаж, гадаадын боолчлогчдын өөрийн орноос хөөн зайлуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсаны дараа улс ардын аж ахуйн бүх салбарыг ахар богино хугацааны дотор сэргээн босгох их зорилго хятадын ард түмний өмнө тулгарсан билээ. Хятадын ард түмэн юуны өмнө шинэ хятадыг байгуулагчдын тэргүүний эгнээнд явагч хятадын баатарлаг ажилчин анги энэ зохилгыг амжилттай биелүүлэхийн тулд зориг бадрангуй орж 1953 онд сэргээн босголтыг үндсэн нь дуусгасан юм. 1953-1957 онуудад БНХАУ-ын улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө амжилттай биелэгдэж аж үйлдвэрийн чухал салбаруудыг шинээр байгуулан Хятад орныг хүнд үйлдвэрийн орон болгох анхны суурь тавьжээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд хятадын нийгэм, эдийн засгийн амьдралд их өөрчлөлт гарчээ. Хятадын коммунист намаас авч явуулсан томоохон арга хэмжээний үр дүнд хөдөө тосгонд хоршооллох хөдөлгөөн өргөн далайцтай боллоо. 1956 оны нэгдүгээр сард 70 сая тариачин өрх хөдөө аж ахуйн хоршоололд орсон бол 1956 оны хоёрдугаар сарын дундуур 100 гаруй сая тариачин өрх хоршооллож 1957 оны эцэст бүр тариачин өрхийн 98 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоололд нэгджээ. 1958 оны эцэс хөдөө аж ажуйн бүх хоршоолол нь ардын коммун болон хувирчээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь эрс нэмэгдэж 1958 онд хурааж авсан үр тариа 59 сая тонн буюу 1957 оноос 69 хувиар өсч улаан буудайн үйлдвэрлэлийн талаар Америкийг гүйцэж дэлхий дээр хоёрдугаар байранд Зөвлөлт Холбоот Улсын дараа оржээ. Хятадын коммунист нам өөрийн орныг тэргүүний соёл, шинжлэх ухаан, урлагын социалист гүрэн болгон өөрчлөхийн тулд соёлын хувьсгал явуулах программ боловсруулж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, нийтээрээ анхан шатны боловсролтой болох, ариун цэврийн дүрэм шаардлагыг биелүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх зэрэг тодорхой зорилго дэвшүүлэн тавьсан билээ. Хувьсгалын өмнө хятадын бүх хүн амын 80 хувь нь бичиг үсэг үл мэддэг байсан бол одоо сургуулийн насны хүүхдийн 93,9 хувь нь ардын гэгээрлийн сургуулиудад суралцаж залуучуулын дотор бичиг үсэг үл мэдэх явдал устсан ба БНХАУ-д одоо 20 сая хүн төрөл бүрийн сургуульд суралцаж байна. Энэ бүх амжилт нь аж үйлдвэрийн гол үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар 15 жилийн дотор Английг гүйцэж түрүүлэх эх оронч лозунг Хятадын коммунист намаас дэвшүлэх боломж өглөө. Коммунист намаас дэвшүлсэн энэ лозун Хятадын ард түмнээс өөрийн орныг социалист хүнд аж үйлдвэржүүлэх дайчин программ болжээ. БНХАУ байгуулагдсан өдрөөсөө энх тайван ч гадаад бодлого тууштай явуулж улс, төр эдийн засаг, соёлын талаар дэлхийн их
686 бага улс гүрнүүдтэй тэдгээрийн нийгмийн байгуулалтыг харгалзахгүйгээр хамтран ажиллах явдлыг тууштай өрнүүлж ирсэн юм. БНМАУ, БНХАУ хоёрын хооронд 1952 онд эдийн засаг,соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдсан явдал Монгол, Хятадын ард түмний уламжлалт харилцааны түүхэнд шинэ хуудас нээж манай хоёр орны эдийн засаг соёлын хамтын ажиллагаа шинэ зарчимд үндэслэн хөгжиж байна. Манай хоёр орны нам засгийн удирдагчид харилцан бие биедээ нөхөрсөг зочлолт хийсэн явдал тус хоёр орны ард түмний эв найрамдал хамтын ажиллагааг өргөтгөн 1955- 1958 онд манай хоёр орон эдийн засаг соёлын тодорхой асуудлаар туршлага солилцох зорилгоо манай улсаас БНХАУ-д соёл урлаг олон нийтийн байгууллагын 501 төлөөлөгч зочилсан ба БНХАУ-аас манай улсад 479 төлөөлөгч хариу зочлон ирж байлаа. БНХАУ-ын дээд, дунд сургуулиудад манай хэдэн арван оюутан, аспирант суралцаж байгаа ба БНХАУ-аас манай улсын дээд сургуульд оюутанууд суралцаж байна. 1958 онд манай хоёр орны ард түмний ах дүүгийн нөхөрсөг харилцааг улам өргөтгөх зорилгоор Бээжинд Хятад-Монголын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатарт МонголХятадын найрамдлын нийгэмлэг байгуулж эдгээр нийгэмлэгийн шугмаар тус хоёр орны эдийн засагт соёлын амжилтуудыг сурталчилах, хамтын ажиллагаа улам нягтруулан бэхжүүлэх чухал ажлуудыг өргөн хэмжээгээр зохиож байна. 1959 оны аравдугаар сарын нэгэнд болох БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж Монгол- Хятадын найрамдлын нийгэмлэгээс Монгол-Хятадын ард түмний найрамдлын 15 хоногийн ажлыг энэ оны есдүгээр сард явуулж эхлэв. Найрамдлын 15 хоногын энэ үеэр БНХАУ-аас манай орны социализмын байгуулалтын үйлсэд гар бие оролцон туслалцаж байгаа Хятад нөхөдтэй олон нийтийн байгуулагын шугмаар нөхөрсөн уулзалт зохиохын хамт хятадын ард түмнээс социалист бүтээн байгуулалтандаа олж байгаа ололт амжилтыг өөрийн орны хөдөлмөрчдөд хэвлэл, радио, лекц, өгүүлэл, гэрэл зураг, зурагт хуудсаар тайлбарлан таниулах ба Хятад мэргэжилтэнүүдээс нарийн мэргэжлийн ажил сурах ажлыг манай үйлдвэр барилгын газар өргөн зохиох болно. МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Цэдэнбалаас 1959 оны долдугаар сард Правда сонинд бичсэн социализмын ялалт өөд итгэл төгс замнаж байна гэдэг өгүүлэлдээ Монголын ард түмэн улс орныхоо хөгжлийн явцыг цаашид улам түргэтгэх социализмын материаллаг үйлдвэрлэлийн бааз байгуулахын төлөө тэмцэлдээ ЗХУ-аар манлайлуулсан социалист орнуудын өсөн нэмэгдэж байгаа тусламжид түшиглэдэг юм гэжээ. Энэ нь манай сонины хөдөлмөрчдөөс социализм байгуулахдаа олсон ялалт амжилтын үндсэн сурвалжийг илэрхийлсэн юм. 1956 онд БНХАУ-аас манай улсад 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон билээ. Энэ тусламжаар нэг жилд нэг сая гаруй ширхэг төрөл бүрийн шилэн сав хийх шилний завод, жилд 25 сая тоосго, хагас сая ваар хийх тоогоны завод, 6 мянган кв цагийн хүчтэй цахилгаан станц, 15 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 8 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбаатай биеийн тамирын ордон, 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд ногоо ургуулах дулаан байр, 2 мянган тонн ногоо хадгалах зоорьтой ногооны аж ахуй зэрэг зургаан том үйлдвэр барилгын үндсэн ба туслах үйлдвэрийн байр, ажилчдын
687 орон сууц агуулах коридорын барилга зэргийг барьж өгсөн ба 140-377 метр урт битонн гүүр гурав, Улаанбаатар хотод 500 мянга орчим хавгай дөрвөлжин метр задгай талбай засмал зам тависан бөгөөд жилд 3500 тонн цаас үйлдвэрлэх фабрик 45 мянган дөрвөлжин метр мод боловсруулах нэг хэвийн угсармал байшин 700, наамал банз 3 мянган шоо метрийг үйлдвэрлэх нэг хэвийн модон байшин ба наамал банзны завод барьж өгөв. Мөн жилд нэг сая орчим метр ноосон, нэхмэл үйлдвэрлэх чадалтай ноосны фабрик 8 мянган га талбай услах 528 кв цагийн цахилгаан гаргах усан цахилгаан станцтай 357 км суваг бүхий усны аж ахуй 1960 онд ашиглалтанд оруулахаар Хархорины сангийн аж ахуйд бариж байна. БНХАУ-аас манай улсад үзүүлсэн хоёр дахь удаагийн том тусламж нь 1958 оны хоёрдугаар сард хөнгөлөлттэй хүүтэй зээлүүлсэн 100 сая рублийн удаан хугацааны зээл юм. Зээлийн энэ хөрөнгөөр манай улсад 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны дөрвөн давхар, 737 айлын сууц бүхий 16 байшин, 12-15 мянган кв цагийн хүчтэй цахилгаан станц Улаанбаатарт 3 мянган кв цагийн хүчтэй цахилгаан станц Чойбалсан хотод байгуулахаас гадна жилд 2400 тонн үйлдэхүүн гаргах цардуул чихрийн чөмөгний завод, нэг сая литр спирт гаргах спиртийн завод байнга 30 мяган өндөглөгч шувуутай байх шувууны перм зэрэг үйлдвэр, орон сууцны байгууллагуудын хамт бариж өгөхөөс гадна 140, 180, 200 метрийн урт бетон гүүр гурав төмрийн заводыг хөдөө аж ахуйн машин сэлбэг, өргөн хэрэгцээний зарим жижиг зүйлс хийх болгож өргөтгөх зэрэг ажлыг 1961 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Эдгээр ажилаас урд тамир ба Туул голд барих 180 – 200 метрийн бетон гүүр баригдаж ашиглалтад орохоор бэлтгэгдэж байна. Улаанбаатарт байгуулах цахилгаан станцын газар хайгуулын ажил хийж дуусаад шувууны перм, спиртын завод барих газрын хайгуул хийж байна. Мөн 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилгуудын нэлээд хувийг энэ онд багтаан дуусгаж ажиглалтад оруулахаар манай найз нөхөд шургуу ажиллаж байна. БНХАУ-ын тусламжаар барьсан ба цаашид бариж ашиглалтанд оруулахаар бэлтгэж байгаа үйлдвэрийн төрөл бүрийн салбар манай орны улс ардын аж ахуйн хөгжилд томоохон ач холбогдолтой юм. Бусахд орноо гадаад харилцааны шугмаар худалдан авдаг ноосон бараа, цаас, фанерийн зэрэг зүйлийг бид өөрөсдөө дотооддоо үйлдвэрлэж чаддаг болж эдгээрийн оронд улс ардын аж ахуйн салбарт хэрэгцээтэй чухал зүйл гадаадаас худалдан авах болоцоогоор хангагдах юм. Нэг хэв маягийн байшин олноор үйлдвэрлэн гаргах завод бариж өгсөн явдал тус орны социалист хөдөө аж ахуйг сууришуулж боловсон тохилог болгоход ихээхэн ач тус үзүүлэх болно. БНХАУ манай орны социализмын байгуулалтын үйлсэд зөвхөн санхүү, эдийн засаг, техникийн тусламж үзүүлсэн төдийгүй өөрийн ажилчин ангийн төлөөлөгч болох төрөл бүрийн мэргэжлийн инженер техникийн ажилчин нөхөд тусгай мэргэжилийн 10 мянга гаруй ажилчдыг манай засгийн газрын хүсэлтээр түр хугацаагаар илүүлж манай орны үйлдвэр хөдөө аж ахуйн барилгууд дээр ажиллаж байна. Манай орны бүтээн байгуулалтын ажилд хүчин туслалцаа үзүүлж байгаа агуу их хятадын алдарт ажилчин ангийн төлөөлөгчид нь тус орны үйлдвэр барилгууд дээр богино хугацааны дотор хөдөлмөрийн их бүтээл
688 гаргахын тулд шинэ саначилга үнэнч идэвхи гаргаж манай эх орны цэцэглэлтийн төлөө коммунист намынхаа захиа даалгаврыг нэр төртэй биелүүлэхийн төлөө гялалзсан амжилт үзүүлж байна. Жишээ нь тэд энэ онд хоёр хүн гурван хүний норм төлөвлөгөөг биелүүлэх үүрэг авч тэд үүргээ амжилттай биелүүлж, манай хүмүүст хөдөлмөрийн шилдэг үлгэр жишээ болж байна. Энэ онд хөдөлмөр дээр их амжилт гаргасан 305 хятад нөхөд манай улсын дээд шагнал одон медаль, засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнагдсан билээ. Монгол-Хятадын худалдааны бараа гүйлгээний хэмжээ 1959 онд 1958 оныхоос 12 хувиар өсчээ. БНХАУ-аас манай улсад нийлүүлж байгаа бараа таваарын дотор улс ардын аж ахуйд чухал хэрэгцээтэй үйлдвэрийн тоног төхөөрөм, үйлдвэрийн эд материалийн зүйл 11,9 хувийг эзлэж байна. Ард түмний өргөн хэрэгцээний хөвөн бүс бараа манай импортоор авдаг бүх хөвөн бүс барааны 38,1 хувийг эзэлж гурил будаа зэрэг идэш уушны зүйлүүдийн хэмжээ улам нэмэгдэж байна. Хятад Ард Улсаас манай улсад нийлүүлж байгаа бараа таваар нь хувийн жингийнхээ талаар Зөвлөлт Холбоот Улсын дараа орж байна. Манай улсаас Хятад Ард Улсад мал аж ахуйн бүтээгдэхүүн ноос, арьс, шир, ангийн үс болон БНХАУ-ын хөдөө аж ахуйн хэрэгцээнд ажлын ба үржлийн адууг гаргаж байна. 1957 оны арваннэгдүгээр сард Москвад болсон социалист орнуудын коммунист ба ажилчны намын төлөөлөгчдийн зөвлөлгөөнөөс гаргасан иунхаглалд “Социалист орнуудын харицааны салашгүй нэг хэсэг нь ах дүү ёсоор бие биедээ туслах явдал мөн. Энэ харилцан туслалцах явдалд социалист интернационализмын зарчим ажил хэргийн илэрлээ олж байгаа юм. Социалист орнуудын нягтрал нэгдэл бол социалист орон бүрийн үндэсний тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын итгэлтэй баталгаам мөн” гэж заасан нь манай хоёр орны эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах явдалд бүрэн тусгалаа оллоо. Бид Аугаа Их Зөвлөлт Холбоот Улс, ах дүү социалист орнуудын нөхөрсөг тусламж, хамтын ажиллагааг маш талархан үзэж тэдэнтэй ах дүүгийн харилцаагаа улам бүр өргөтгөж байдгын дээр манай улстай хил залгасан хамгийн ойр дотнын социалист хоёр том гүрэн ЗХУ,БНХАУ-тай эдийн засаг, соёлынхоо харилцааг улам өргөтгөж эдгээр ах дүү орнуудтай бүх талийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсэнээрээ бид социализм байгуулах их хэрэгтээ их амжилт олох болно. Үнэн сонин. 1959.9.18.№ 220 (7354) Баасан. 2, 3-р нүүрт. БНХАУ-ын Сычуань мужийн гар урлалын үзэсгэлэн нээгдэв Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад ард Улсын 15959 оны соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор БНХАУ-ын Сычуань мужийн гар урлалын үзэсгэлэн энэ 9 дүгээр сарын 19-нд үйлдвэрчний эвлэлийн ордонд нээгдэв. Сычуань мужийн гар урлалын үзэсгэлэнг Монгол-Хятадын найрамдлын Нийгэмлэгийн захиргааны орлогч дарга профессор Ш.Нацагдарж нээж товч үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар нарын зэрэг хүмүүс байв.
689 Бас БНХАУ-ын элчин сайд Се Фу-шэн байлцав. Үнэн сонин 1959.9.20.№ 222 (7356) Ням. 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин Сайдын Яаманд хэвлэлийн бага хурал хийв Өчигдөр БНХАУ-ын Элчин сайдын Яаманд хэвлэлийн бага хурал болов. Хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яамны зөвлөх Мин Ин, БНХАУ ба БНЭУ-ын хилийн маргаантай асуудлын талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийв. Энэтхэгийн тал нь сүүлийн үед БНХАУ-ын хилийг удаа дараа зөрчиж Төвдөд гарсан үймээний үеэр БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож, Хятад, Энэтхэгийн уламжлалт найрамдалд харш хэрэг үйлдэв. Энэтхэгийн цэрэг, Хятадын хилийг зөрчиж Энэтхэгийн засгийн эрхэнд байгаа зарим этгээдүүд Хятад, Энэтхэгийн хил дээр Энэтхэгийн буруугаар болсон будлианыг Хятад өөд түлхэж, олон нийтийн саналыг төөрөгдүүлэхийг оролдон, Хятадыг гүтгэх зэрэг бүтэлгүй явдлыг гаргасаар байна. Энэ бүгд нь Хятадын зүгээс цаашид тэвчин хүлчих аргагүй байдалд хүргэсэн байна. Хятад, Энэтхэг хоёр улс, 2000 км газарт хил залгаж оршдог бөгөөд тэрхүү хилийн зааг нь албан ёсоор тогтоогдож чадаагүй асуудлын нэг юм. Харин Хятад, Энэтхэгийн хилд уламжлалт хилийн шугам байхын зэрэгцээ хууль бусаар тогтоохыг оролдсон Макмагоны хил гэгч буй юм. Макмагоны хил гэгч 1914 оны 3 дугаар сард Симланы хэлэлцээр хийхээс 3 сарын урьд Английн засгийн газрын төлөөлөгчийн оролцоотой Хятадын төв засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр хууль бусаар тогтоогдсон хил юм. Ийм учраас ч Макмагоны хилийн шугамыг хүчтэй гэж үзэхийг оролдсон Симланы хууль бус хэлэлцээрт Хятадын төв засгийн газрын төлөөлөгчид үсэг зураагүй байна. Хятадын эх нутгаас 90 мянган хавтгай дөрвөлжин километр нутгийг Энэтхэгт салган өгөхийг оролдсон тэр шударга биш хилийг БНХАУ, түүний 650 сая ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй юм. Гэтэл Энэтхэгийн зэвсэглэсэн хүмүүс Төвдийн үймээний дараа Макмагоны шугам гэгчийг давж, бүрч давраад Энэтхэгийн өөрсний нь хэрэглэж байгаа газрын зургийн хүрээнээс гарч, хятадын нутагт хэд хэдэн удаа цөмрөн орж халдлага хийсэн байна. Төвдөд үймээн гаргаж хил давж зугадсан этгээдүүдийг дахин хил зөрчүүлэхгүй байх зорилготой Макмагоны шугамын дотор талд өөрийн нутагт Лонцзюд байрлаж байсан Хятадын цэргийн анги өөд 1959 оны 8 дугаар сарын 25-нд Энэтхэгийн цэрэг халдан дайрч, учир шалтгаангүйгээр гал нээснээс болж Хятад, Энэтхэгийн хил дээр анхны мөргөлдөөн гарсан байна. Түүний дараа Энэтхэгийн улс төрийн зарим зүтгэлтэн өөрсний нь буруугаар гарсан хилийн тэр будлианыг ашиглан Хятадууд, Энэтхэгийн эсрэг түрэмгийлэл хийлээ гэх зэргээр цуурхан гүтгэснийг империалист харгис этгээдүүд дэврээн шуугиж Хятад, Энэтхэгийн харилцаанд хагарал гаргахыг элдвээр оролдож байна. Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс ерөнхий сайд Чжоу Эньлай, 1959 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ерөнхий сайп Неруд явуулсан илгээлтэндээ Хятад, Энэтхэгийн хилийн
690 талаар жинхэнэ бодит баримт материалд тулгуурлан хилийн асуудлаар БНХАУ-ын баримталж байгаа шугамыг дэс дараатай тодорхой сайхан харуулжээ. Нөхөр Чжоу Эньлайн илгээлт бол Хятад, Энэтхэгийн хилийн асуудлыг Хятад, Энэтхэгийн уламжлалт найрамдалт харилцаанд огтхон ч цөв оруулахгүйгээр шударга зөвөөр шийдвэрлэх ганц зөв зам болох тухай БНХАУ-ын Элчин сайдын Яамны зөвлөл нөхөр Мин Ин мэдэгдэлдээ тодорхой ярилаа. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд нөхөр Мин Ин монголын ба гадаадын сэтгүүлчдийн тавьсан асуултанд тодорхой хариулт өглөө. Үнэн сонин 1959.9.20.№ 222 (7356) Ням. 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажлаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад явж ирсэн Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчдийн гишүүн, Дархан дахь шохойн заводын дарга Лувсанцэдэв манай орон даяар зохиогдож байгаа Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажилтай холбогдуулан нийслэлийн барилгачидтай энэ 9 дүгээр сарын 17-нд барилгачдын соёлын оронд уулзав. Нөхөр Лувсанцэдэв, БНХАУ-д барилгын материал үйлдвэрлэдэг арга болон Монголын барилгачид Хятадын барилгачдын туршлагыг өөрийн орны нөхцөл байдалд тохируулан бүлээлчээр эзэмшиж байгаа тухай яриа хийв. Бас БНХАУ-д явж ирсэн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчдийн тэргүүн, түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Ш.Нацагдорж 9 дүгээр сарын 18-нд улсын их сургуулийн оюутан багш нартай уулзаж Хятад Ард Улсын хөгжлийн тухай ярив. Мөн Монголын эмэгтэйчүүдийн хорооны нарийн бичгийн дарга Сийлэгмаа 9 дүгээр сарын 18-нд нийслэлийн эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд зориулан “БНХАУ-ын эмэгтэйчүүд” гэдэг лекц хүн эмнэлгийн гэгээрлийн оронд уншлаа. Улаанбаатар хотын номын дэлгүүрүүд, Монгол Хятадын найрамдлын 15 хоногийн ажилд зориулан Сүхбаатарын нэрэмжит Төв талбайд энэ 9 дүгээр сарын 17-ноос номын зах нээн ажиллуулж байна. Номын зах дээр Хятад Ард Улсад хятад, монгол хэл дээр хэвлэсэн улс төр, соёл шинжлэх ухаан уран зохиолын янз бүрийн ном, зураг, зурагт хуудас, соёлын жижиг бараа худалдаж байна. Үнэн сонин 1959.9.19.№ 221 (7355) Бямба. 1-р нүүрт. Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид манай оронд зочлон ирэв Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажилд оролцохоор Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн урилгаар Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид энэ 9 дүгээр сарын 20-нд Улаанбаатарт хүрэлцэн ирэв.
691 Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд (Төлөөлөгчдийн тэргүүн) БНХАУ-ын Хөдөлмөрийн Яамны оролцогч сайд, Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны оролцогч дарга Мао Ци-хуа, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн 2 дугаар канцелярын хэсгийн дарга, Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн гишүүн Тэн Бао-тун, БНХАУ-ын ардын хэвлэлийн газрын ерөнхий редакторын орлогч, Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн гишүүн Мэн Си, төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга БНХАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны ажилтан Чен Го-жун нар оролцжээ. Төлөөлөгчдийг Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал дээр Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Ш.Нацагдорж, нарийн бичгийн дарга далай, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд Түмэнжаргал, Цэрэвсамба, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Хосбаяр, Найрамдал, энх тайвны байгууллагын гүйцэтгэх хорооны ажилтан Рэнчин нарын зэрэг нөхөд угтав. Үнэн сонин 1959.9.22.№ 223 (7357) Мягмар. 1-р нүүрт. БНХАУ-ын кино фестивалийн 7 хоног нээгдэв Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажлыг тохиолдуулан явагдах кино фестивалийн долоо хоногийн нээлт 9 дүгээр сарын 22-нд “Элдэв –Очир” кино театрт боллоо. Кино фестивалийг урлагийн хорооны ажилтан Товуу нээж хятадын киноны хөгжилтийн тухай товч ярив. БНХАУ-ын кино фестивалийн энэ нээлтэд нөхөр Ц.Дүгэрсүрэн, Д.ТөмөрОчир, Д.Моломжамц, БНХАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхагвасүрэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны орлогч дарга Ш.Нацагдорж, БНХАУ-ын Элчин сайд Се Фу-шен нар болоод тус улсад суугаа гадаадын элчин сайдын яамдынхан, Улаанбаатар хотын нам, улсын хариуцлагатан нар байлцав. Дараа нь БНХАУ-ын “Хуучин цэргийн шинэ түүх” гэдэг уран сайхны өнгөт кино гарлаа. Үнэн сонин 1959.9.23.№ 224 (7358) Лхагва. 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил манай эх орны үйлдвэр, албан байгууллага, аймаг, сум нэгдлийн төвд өргөн зохиогдож байгааг манай сурвалжлагчид мэдээлсээр байна. Төв, Сүхбаатар, Архангай, Завхан, Увс зэрэг аймагт Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт зориулсан хөдөлмөрчдийн цуглаан болж БНХАУын социализмын үсрэнгүй хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Эдгээр аймагт Монгол-Хятадын найрамдлын тухай яриа таниулга хийх, БНХАУ-ын киноны долоо хоногийн ажил зохиох, Хятад Ард Улсын хөгжилтийг олон түмэнд
692 сурталчлан таниулах, Хятад ажилчдын туршлага дэлгэрүүлэх зэрэг ажил өргөн зохиогдож байгаа аж. МАНДАЛ ГОВЬ. (“Үнэн” сонины сурвалжлагч). Дундговь аймагт Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажил эрчимтэй өрнөж байна. Аймгийн төвд, БНХАУ-д очоод ирсэн аймгийн ХДХГ захиргааны дарга Жигжидтэй хөдөлмөрчид уулзаж, “БНХАУ-ын социалист байгуулалтыэ үсрэнгүй хөгжилт”, “ Хятад ард улсаас монгол улсад үзүүлж байгаа их тусламж” гэсэн яриа таниулга олон зуун хөдөлмөрчдөд таниулжээ. Мөн “Үсрэнгүй хөгжлийн замаар урагшилж байгаа хятад ард улс” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн байгуулж, аймгийн гар үйлдвэрлэлийн хоршоолын холбоо түүний артелиуд, 10 жилийн дунд сургууль дээр мод, төмрийн мужаан, тоосго цохих мэрэгжилд сургах дугуйлан хичээлэж эхлэв. БАЯНХОНГОР. (“Үнэн” сонины сурвалжлагч). Баянхонгор аймагт Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт зохиулан “Хятад ард улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжилт”, “Хятадын арми бол энх тайвныг сахин хамгаалагч мөн” гэсэн гэрэл зургийн самбар байгуулж тус аймагт ажиллаж байгаа хятад нөхдийн гар урлалын бүтээлээр хийсэн үзэсгэлэнг аймгийн соёлын ордонд нээлээ. Мөн намын хорооны лекторын товчооноос “БНХАУ-ын 1 жилийн ой”, “Хятад улсын үсрэнгүй хөгжилт”, “Монгол хятадын соёлын харилцааны өсөлт”, “Хятадын соёл урлаг, эрүүлийг хамгаалах хөгжилт” зэрэг лекц ярианы сэдэв боловсруулж хөдөлмөрчдийн дунд таниулж байна. Тус аймагт ажиллаж байгаа төрөл бүрийн мэрэгжилтэй хятад ажилчны туршлагыг судлахаас гадна мужаан, шаварчин, будагчны зэрэг дугуйлан байгуулаад түүнд олон хүн оролцож байна. СҮХБААТАР ХОТ. (“Үнэн” сонины сурвалжлагч). Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт зориулсан хөдөлмөрчдийн хурал, Сүхбаатар хотын соёлын ордон, төмөр замчдын клуб, мод боловсруулах комбинатын ажилчдын клуб, Алтанбулаг хот, Шаамарын суурин зэрэг газруудад болов. Эдгээр хурал дээр “Монгол-Хятадын ард түмний их найрамдал”, “Үсрэнгүй дэвшилтийн хятад орон”, “Их хятадын ард түмний амжилтууд сэдвээр илтгэл яриа хийлээ. Сүхбаатар хотын соёлын ордонд “БНХАУ” гэсэн зурмал ба гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. “Монгол-Хятадын соёлын харилцааны өсөлт”, “Хятадын эв хамт залуучууд” гэсэн сэдвээр Шаамар дахь хөдөө аж ахуйн сургуулийн комбинат, Сүхбаатар хотын төмөр замчдын клубт лекц уншиж найрамдлын 15 хоногийн ажилд зориулсан өргөн үдэшлэг боллоо. Үнэн сонин 1959.9.23.№ 224 (7358) Лхагва. 2-р нүүрт. Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид манай оронд байгаа нь Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид 9 дүгээр сарын 21-нд Налайхын шилний үйлдвэр, их уурхайг үзэж танилцаад, дараа нь Налайхын үйлдвэрийн ажилчид, хөдөлмөрчдийн төлөөлөгчидтэй уулзав.
693 Уулзалт дээр Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн орлогч дарга Мао Ци-хуа баяр хүргэж үг хэлэв. Хурлын дараа сайн дурын уран сайханч-уурхайчид концерт тоглож үзүүлэв. Нөхөр Мао Ци-хуа тэргүүтэй Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид 9 дүгээр сарын 22-нд Улсын их сургуулийн хичээл, хүмүүжлийн байдалтай танилцав. Оройн нь Монгол, Хятад залуучуудын нөхөрсөг уулзалтад оролцлоо. Төлөөлөгчид, манай орны хөдөө нутгийн байдал, нэгдэл, сангийн аж ахуй болон мал аж ахуйн машин станцын байдалтай танилцахаар 9 дүгээр сарын 23-ны өглөө Улаанбаатараас мордов. Төлөөлөгчдийг Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүлэгч нөхөр Э.Түмэнжаргал дагалдан явлаа. Мао Ци хуа тэргүүтэй Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн төлөөлөгчид нь Архангай аймгийн Цэцэрлэн хот дахь соёл, аж ахуйн газар, “Гэрэлт зам” нэгдэл, Их тамирын мал аж ахуйн машин станц, Хархорины сангийн аж ахуй, Хужиртын амралт, Төв аймгийн “Монгол-Хятадын найрамдал” нэгдэлтэй 9 дүгээр сарын 28 хүртэл явж танилцах юм. Үнэн сонин 1959.9.24.№ 225 (7359) Пүрэв. 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажилд Чүдэнзний фабрикт СҮХБААТАР ХОТ, (“Үнэн” сонины сурвалжлагч). Улсын үйлдвэрийн социалист уралдаанд энэ жил нилээд дээгүүр яваа Сүхбаатар хотын чүдэнзний фабрикийнхан, Монгол-Хятадын найрамдлын 15 хоногийн ажлын ээлж зохиож ажиллаад үйлдвэрлэлийн 9 дүгээр сарын төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө давуулан биелүүлж энэ 3 дугаар улирлын ажил дээр их амжилт гаргахын төлөө гавшгайлан ажиллаж байна. Тэд 9 дүгээр сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 106,2%-иар биелүүлээд байна. Тус фабрикийн бараг 90-ээд хувь нь механикжсан бөгөөд чүдэнз хийдэг машинуудыг монгол, хятад нөхөд чадамгай эзэмшиж ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн хамгинй эхний дамжлага, чүдэнзний ишний мод харуулдах машин дээр Пүрвээгийн удирдсан бригад ажиллаж байв. Харуулдах машин цагт чүдэнзний модны 200 кг иш бэлтгэх нормтой авч, ажилчин Дулмаа, Ян Гу-ши нар ээлжиндээ 400-550 кг бэлтгэж байна. Чүдэнзний хайрцагны мод харуулдан бэлтгэдэг өөр нэг машин дээр ажилчин Ван Шуйсан цагт 250 кг мод харуулдаж, өдөрт 80 мянган хос хайрцагны мод бэлтгэх үүргээ ээлжиндээ 2 дахин биелүүлжээ. Чүдэнз толгойлох, машин дээр ажиллаж байгаа хүн машинаас нүд салгахын аргагүй маш нарийн хариуцлагатай зүйл хийдэг юм байна. Анхааралгүй шиг л ажиллавал чүдэнзний толгойн түрхэц жигд биш болж зарим нь хоосон, зарим нь хэтэрхий баалж гологдол үйлдэхүүн болдог юм. Хайрцаглах тасагт голдуу монгол хятад нийлсэн хэсэг шижигнэсэн залуу эмэгтэй ажиллаж байв. Жалам гэдэг монгол эмэгтэй 6-хан цагийн дотор 4000 хайрцаг чүдэнз хайрцагласан байв. Уг нь нэг хүн ажлын 8 цагт 2400 хайрцаг чүдэнз хайрцагласан байхаас
694 энэ тасгийн ажилчин залуу Оргодол, Бор тэргүүтэй хэсэг нөхөд 3000-5000-д хүргэчихдэг хөдөлмөрийн гавшгайчуул юм. Эсгүүрчний жишээ АРВАЙХЭЭР, (“Үнэн” сонины сурвалжлагч). Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын оёдлын артелийн ажилчин Ку Зен до Монгол-Хятадын найрамдлын 15 хоногт өдөр бүрийнхээ нормыг 150-иас дээш хувиар биелүүлж байна. Ку Зен до бол уран эсгүүрч юм. Хатуу зөөлөн ямар ч материалыг эсгэхдээ түүгээр хичнээн юу хийх тооцоо гаргаад өргөн вандан дээр дэлгэж хэв загвараа хэд хэдэн янзаар тавьж үзээд тооцоондоо тохирсоны нь тэмдэглэж эсгэдэг байна. Түүний хайч, хутга үс тавиад үлээхэд хяргамаар хурц байдаг. Арга ч үгүй юм. Даахгүй хутга хайч өө гаргаж үр бүтээл ч бага байдаг. Эсгүүрчин Ку Зен- до эсгүүр хийсэн улиралдаа 1500-200 төгрөг хэмнэдэг байна. Энэ хүнээр заалгаж сайн эсгүүрчин болж байгаа хүн Арвайхээр хотын оёдлын артельд нилээд байна. Тус артелийн ажилчин эмэгтэй Долгор түүнийг дагалдан европ хувцас, төрөл бүрийн гутал зэрэг зүйл хийж сураад үйлдвэртээ нэртэй үйлчин болж сар улирлынхаа төлөвлөгөөт үйргээ 122-150 хувиар биелүүлж байгаа төдийгүй 6 сарын дотор 1000 гаруй төгрөг хэмнэсэн байна. Үнэн сонин 1959.9.25.№ 226 (7360) Баасан. 2-р нүүрт. Хятад нөхдийн халуун тусламж ... Эрчимт хөдөлмөр Монгол-Хятадын найрамдлын 15 хоногоор хятад ажилчид Төв аймгийн “МонголХятадын найрамдал” нэгдэлд ажлыг бус цагаар нийт 620 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий сургуулийн 60 хүүхдийн байр, холбоо радиогийн салбар, цахилгаан станцын барилгыг барьж ашиглалтад оруулахаар санаачилжээ. 9 дүгээр сарын 13-ны ням гаригт олон зуун хятад ажилчин тэнд очиж ажиллан уул барилгын ажлын 45% буюу суурийг тавьж дуусчээ. Түүнээс хойш яг долоо хоногийн дараа 9 дүгээр сарын 20-ны ням гаригийн өглөө эрт мөнхүү хятад ажилчид Улаанбаатараас “Монгол-Хятадын найрамдал” нэгдлийн төвд машин машинаар пиг дүүрэн хүрэлцэн ирэхэд нэгдлийнхэн хөгжим эгшиглүүлэн баяр баясгалантай угтан авав. Удсан ч үгүй 9 цаг болоход 600 орчим хятад ажилчин барилгынхаа ажолд оров. Тэд барилгын янз бүрийн ажил, мэргэжлийн бригад зохион байгуулж, найман бригад нэг зэрэг ажиллаж байв. Үүнд, мужаан нар хана дээврийн модыг цавчин харуудаж тохируулаад дор нь угсармагц, шаварчид бэлэн шавраар шавж байва. Энэ үед бас дотор талд пийшин шалыг нэгэн зэрэг барьж байв. Чухамхүү ингэж ажилласаар барилгын ажлын явцыг үлэмж хурдатгаж нэгдлийн олон гишүүдийн бахархлыг төрүүлснээр барахгүй, энэ нь тэдэнд бүхэл бүтэн барилгыг хэрхэн барих тухай нэгэн өдрийн хичээл болов. 10 цаг болоход тус нэгдлийн сургуулийн сурагчдын дотуур байрны ханыг шавардаж эхлээд өдрийн 3 цагт нурууг босгож эхлэв. Үүнчлэн бусад 2 барилга маш хурдан босч өдрийн 3 цаг болоход өглөө нүдэнд торох шонгүй байсан холбоо радиогийн салбарын нэг загварын байшинг угсрах ажлын гол нуруу босчихоод байва. Хятад ажилчдын эрчим
695 зорилготой ажилласны дүнд анх тавигдсан зорилт амжилттай биелж оройн 8 цаг болоход бэлэн болсон барилгыг хүлээлгэн өгөх цуглаан болов. Цуглаан дээр Монгол, хятад олон хүн үг хэлж харилцан ах дүүгийн баяр талархлаа хэвшүүлж хойшид харилцаагаа улам бэхжүүлэхийг илэрхийлж байв. Энэ барилгыг хятад ажилчид ажлын бус цагаар барьж өгснөөр нэгдэлд 50 гаруй мянган төгрөгийн зардал хэмнэжээ. Хятад ажилчид нэгдлийн барилгыг барихын хамт өөрсдийн ажлын туршлагыг нэгдлийн гишүүдэд зориуд ярьж таниулж байв. Тус, нэгдлийг улам тохилог сайхан болгоход хятад нөхөд цаашид туслах гэж байна. Хятад мэргэжилтэн нар “Монгол-Хятадын найрамдал” нэгдлийн төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нэгдлийн захиргаатай хамтран зохиохын хамт тус нэгдлийг шефлэн авсан улсын төлөвлөгөөний комиссынхан нэгдлийн үйлдвэрлэл аж ахуйг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг зохиож байгаа нь нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн урам зоригийг хөгжүүлж байна. Үнэн сонин 1959.9.25.№ 226 (7360) Баасан. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хороо Бүгд Найрамдах Хятад Арт Улсын Төрийн Зөвлөл Хятадын Коммунист Намын Төв Хороонд Хайрт нөхөд өө! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, монголын бүх хөдөлмөрчдийн өмнөөс Хятадын ард түмний үндсэний их баярын өдөр—Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 10 жилийн алдарт ойг тохиолдуулан Та бүхэнд болон та нараар дамжуулан ах дүү Хятадын их ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүрэгье. Хятад оронд ялсан ардын хувьсгал нь Октябрийн социалист их хувьсгалын шууд үргэлжлэл болж империализм ба түүний колонийн системд дахин том цохилт өгөөд хүн төрөлхтнийг дарлал мөлжлийн системээс чөлөөлөх үйл хэрэгт гарамгай хувь нэмэр оруулсан юм. Түүхийн хөгжлийн ахар богино хугацаанд агуу их Хятадын ард түмэн алдарт жолоодогч нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй коммунист намынхаа суут мэргэн удирдлагын дор гадаад дотоодын дайсагнагч Этгээдийн эсэргүүцэл ба ихээхэн бэрхшээлүүдийг амжилттай ялан туулж хагас колонийн хоцрогдонгуй байсан эх орноо орчин үеийн хүнд үйлдвэр хөгжсөн, тэргүүний хөдөө аж ахуй өрнөсөн., соёл шинжлэх ухаан цэцэглэсэн хүчирхэг социалист гүрэн болгож үсрэнгүй хөгжлөөр давшиж явна. Даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах, олон улсын хоорондын хүнд байдлыг сулруулах, улс түмний хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Хятад Ард Улсын оруулж байгаа хувь нэмэр асар их байна.
696 Хятадын ард түмний олсон түүхт ялалт амжилтууд нь дэлхий дахины энх тайван, социализмын хүчийг улам бэхжүүлж, социализм байгуулж байгаа бүх улс түмэн, түүний дотор монголын ард түмний баяр бахдал.урам зоригийг бадрааж байна. Хятад Ард Улс байгуулагдсанаар манай хоёр орны хооронд марксизм-ленинизмийн үзэл санаа, пролетарийн интернационализмын зарчим дээр үндэслэгдсэн харилцан туслалцах, хамтран ажиллах олон талтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтож улам өрнөн хөгжиж ирэв. Хятадын ард түмнээс Монголын ард түмэнд сэтгэл харамгүй үзүүлж байгаа ах дүүгийн тусламж нь манай ор-ны социалист байгуулалтад асар их нэмэр хандив болж байна. Өөрийн оронд социализмьг үсрэнгүй давшилтаар байгуулах үйл хэргээ үргэлжлүүлж даян дэл хийн энх тайвныг сахин хамгаалах, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерын орнуудын бат нэгдэл ба нягт хамтын ажиллагааг улам бататгах хэрэгт цаашдын их амжилт олохыг ах дүү Хятадын ард түмэнд ерөөе! Аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай! Монгол-Хятадын ард түмний бат найрамдал мандтугай! Даян дэлхийн энх тайван, хүн төрөлхтний дэвшилт хөгжлийн бат цайз болсон социалист лагерийн орнуудын нэгдэл, нягтрал улам бэхжитүгэй! Даян дэлхийд энх тайван мандтугай! БНМАУ-ЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ МАХН-ЫН ТӨВ ХОРОО 1959 оны 9 дүгээр сарын 28 Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 1-р нүүрт. БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойн баярын хуралдаан нээгдсэн нь БЭЭЖИН, (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч). Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын 10 мянгат хүний багтаамжтай шинэ ордонд БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойд зориулсан баярын хуралдаан өчигдөр нээгдлээ. Баярын хурлын тэргүүлэгчдийн байранд нөхөр Мао Цзэ-дун, Лю Шао-ци, Сун Цин-лин, Дун Би-у Чжу Дэ, Чжоу Энь-лай нар тэргүүтэй Хятадын Коммунист Нам, ардын засгийн газрын удирдагчид, ах дүү социалист орнуудаас БНХАУ-ын 10 жилийн ойд уригдаж ирсэн нам засгийн төлөөлөгчид, мөн бусад орнуудаас ирсэн коммунист ажилчны намын төлөөлөгчид, хятадын соёл урлаг, үйлдвэр, хөдөө аж ахуйн тэргүүний хүмүүсийн зэрэг 300 гаруй нөхдийг гарч ирэхэд танхим дүүрэн алга нижигнэн цууриатаж, баяр баясгалантай угтав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Лю Шао-ци БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойд зориулан баярыгаа хуралдааныг нээж, тус хуралд оролцож байгаа ах дүү ажилчны ба коммунист намын төлөөлөгчдөд баяр хүргэв.
697 Баярын хуралдаан дээр нөхөр М. А. Суслов, Хо Ши-Мин, А. Новатный, Ким Ир-Сен, Ю. Цэдэнбал, А.Завадский, Иштван Доби нарын зэрэг ах дүү социалист 12 орны төлөөлөгчдийн тэргүүн баяр хүргэж үг хэлэхэд, хурлынхан байн байн алга ташиж баяр хүргэв. Нөхөр Ю.Цэдэнэбалын хэлсэн үг Эрхэм хайрт найз нөхөд өө! МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, манай орны бүх хөдөл-мөрчдийн өмнөөс та бүгдэд, та нараар уламжлан ах дүү Хятадын их ард түмэн, Хятадын Коммунист Нам. БНХАУ-ын засгийн газарт БНХАУ-ыг байгуулан тунхагласаны яруу алдарт арван жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хургэе. (Алга ташив). Хятадын хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсан явдал бол Хятадын ард түмнээс олон улсын империализм, хятадын харгис хөрөнгөтөн, газрын эздийн эсрэг явуулсан олон жилийн хувьсгалт тэмцлийн агуу их түүхэн үр дүн мөн бөгөөд Октябрийн хувьсгалаас хойш дэлхий дахины түүхэнд болсон онцгой их баярт үйл явдал мөн. БНХАУ байгуулагдаж бэхжсэн нь олон улсын тавцан дээр хүчний харьцааг социализмын талд ашиг-тайгаар эрс өөрчилж, дэлхийн империализмын бүх системд хүчит цохилт өгч, колони болон хараат орнуудын ард түмний үндсэний эрх чөлөөний хөдөлгөөнийг улам их өрнүүлсэн юм. Өнгөрсөн 10 жилийн дотор Хятадын ард түмэн хайрт нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй коммунист намынхаа мэргэн удирдлагаар эх орноо хагас колони, хагас феодалын орноос социалист хүчирхэг гүрэн болгон хөгжүүлж, тэмцэл ялалтын яруу алдарт сайхан замыг туулсан юм. Одоо Хятадын олон сая хүн ард “Бүх хүчээрээ урагшаа давшиж, улам түргэн арвилан хэмнэх зарчмаар социализм байгуулах” гэсэн намынхаа жанжин шугамыг биелүүлж, улс орныхоо эдийн за-саг, соёлыг хөгжүүлэх хэрэгт зүйрлэшгүй их үсрэлт хийж байна Тус улсын эдийн засаг маш өрнөн хөгжиж, олон түмний улс төрийн идэвх ухамсар дээшилж, үзэл суртлын фронт дээр марксизм-ленинизм ялж, коммунист намын үндсэний мэргэн бодлогын ачаар хятадын бүх үндэстэн нар ах дүүгийн нэгдмэл гэр бүлд нягтарсаны үрээр ардын ардчилсан төр нь улам батжин бэхжлээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс энх тайвны бодлого явуулж, энх тайвныг хамгаалахын төлөө үлэмжийн идэвх чармайлт гаргаж байдаг учир түүнийг даян дэлхийн энх тайвны хүчирхэг хүчин зүйл, улс түмний эв найрамдал, энх тайвны төлөө агуу их тэмцэгч мөн гэж бүх улс түмэн талархан хүндэтгэж байдаг юм. БНХАУ, социалист орнуудын агуу их нэгдэл нягтрал, хүч чадлыг бэхжүүлэх хэрэгт үлэмж их хувь нэмэр оруулсан бөгөөд оруулсаар байна. Хятадын ард түмний яруу сайхан амжилт ололт нь марксизм-ленинизмийн мөнхийн үзэл санааны яруу тод ялалт мөн бөгөөд социалист хувьсгал, социалист байгуулалтын онол, практик болон олон улсын коммунист хөдөлгөөний туршлагыг баяжуулж байна.
698 Хятадын ард түмний олсон гайхамшигт амжилт ялалт нь түүний бүх хань нөхөд болон Монголын ард түмний чин сэтгэлийн баяр бахдлыг төрүүлж байна. БНХАУ-ын 10 жилийн ойн баяр нь Зөвлөлт Холбоот Улсад огторгуйн пуужин хөөргөж саранд хүргэсэн хийгээд СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дарга эрхэм хайрт нөхөр Н.С.Хрущев АНУ-д амжилттай айлчилж, олон улсын хүнд байдлыг сулруулах, дэлхий нийтийн энх тайвныг бэхжүүлэх үйл хэрэгт үлэмж их хувь нэмэр оруулсан зэрэг манай социалист лагерийн асар их хүчин чадлыг нотлон гэрчилсэн алдарт үйл явдалтай тохиолдож байгаа учраас бид бүхэн бүр ч гүнээ их баярлаж байна. НҮБ-ын ерөнхий ассамблейн хурал дээр нөхөр Н.С. Хрущевоос зэвсэг хураах тухай илтгэсэн гайхамшигт программ нь нийт улс түмний энх тайван хөгжлийн үлэмж, сайхан төлвийг нээж, бүх шудрага хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг илэрхийлэхийн хамт даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлст Зөвлөлт Холбоот Улсаас оруулсан үнэтэй шинэ хувь нэмэр болсон юм. Нөхөд өө! Аугаа их Хятадын хувьсгал ялж БНХАУ байгуулагдсанаар Монгол-Хятадын ард түмний харилцаанд шинэ үе нээгдэж, хоёр ард түмний маань хүсэл эрмэлзэлд яг таг нийцэж зохицсон жинхэнэ ах дүүгийн хэлхээ холбоог тогтоож хөгжүүлэх боломж бүрдсэн юм. Пролетарийн интсрнаццоиализмын зарчим ёсоор хөгжиж байгаа Монгол-Хятадын ард түмннй ах дүүгийн найрамдал, нягт зузаан хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, соёлын бүх салбарыг хамарч манай хоёр ард түмний сайн сай-хан, энх тайван, социализмын ний-тийн үйлст мэдэгдэхүйц үр дүнгээ улам бүр үзүүлсээр байна. Ах дүү бүх социалист улсуудын гарамгай амжилтанд зориг нь бадарсан Монголын ард түмэн МАХН-ынхаа удирдлагаар Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад социалист орнуудын тусламжаар эх орондоо социализм байгуулах үйлсийг түргэтгэхийн төлөө маш их урамтай тэмцэж байна. Манай улсад ах дүүгийн их тусламж үзүүлж байгаа агуу их Хятадын ард түмэнд монголын ард түмэн халуун талархалтай, ах дүүгийн чин найрсаг сэтгэлтэй байдгийг илэрхийлэн дэвшүүлж, социализм байгуулах болоод даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх тэмцэлдээ цаашид гарамгай их амжилт ялалт байгуулахыг халуун зүрхний угаас ерөөе! (Нижигнэтэл алга ташив) Нөхөр Мао Цзэ-дунгаар манлайлуулсан Хятадын Коммунист Намын удирдлагаар социализм амжилттай байгуулж байгаа ах дүү, агуу их Хятадын ард түмэн мандтугай! (Алга ташив). Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй мөнхийн найрамдал мандтугай! (Алга ташив). Агуу их Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй хүчит социалист лагерь улам бэхжитүгэй! (Алга та-шив). Даян дэлхийн энх тайван мандтугай! (Алга ташив). Нөхөр Ю.Цэдэнбал үг хэлж гүйцсэнийхээ дараа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл, Хятадын Коммунист Намын Төв
699 Хороонд БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХНын Төв Хорооноос ирүүлсэн баярын бич-гийг уншаад нөхөр Мао Цзэ-дунд гардуулан барив. * * * Баярын хуралдаан завсарласны тараа хуралдааныг нөхөр Чжоу Энь-лай даргалав. Тус хуралдаан дээр Япон, Франц, Италийн зэрэг олон орны коммунист, ажилчны намын төлөөлөгчид баяр хүргэж үг хэлэв. Өчигдрийн хуралдаан дээр бүгд 28 орны төлөөлөгчид үг хэлээд хуралдааны өнөөдрийн ажиллага завсарлав. Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 1-р нүүрт. БНХАУ-ын нам, засгийн төлөөлөгчид Бээжин орохоор мордлоо БНХАУ-ыг тунхагласны 10 жилийн ойн баярт оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Лю Шао-ци, Хятадын Коммунист Намын Төв Хорооны дарга нөхөр Мао Цзэ-дунд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга нөхөр Чжу Дэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай нарын урилгаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын нам засгийн төлөөлөгчид 9 дүгээр сарын 27-нд Улаанбаатараас Бээжин орохоор мордлоо. БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр нөхөр Ж.Самбуу, Л.Цэнд, Д.Төмөр-Очир Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, С.Лувсан, БНМАУын яамдын сайд, тусгай газрын дарга, нар үдэж мордуулав. Мөн төлөөлөгчдийг БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фушен, мөн гадаадаас Улаанбаатарт суугаа элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд үдэв. Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 1-р нүүрт. БНМАУ-ЫН НАМ ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЭЖИН ХОТОД БАЙГУУЛСАН БҮХ ХЯТАДЫН АЖ ҮЙЛДВЭР-ТЭЭВРИЙН ҮЗЭСГЭЛЭН СОНИРХОВ МАХН-ын төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид өчигдөр БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойгоор Бээжин хотноо байгуулсан бүх хятадын аж үйлдвэртээврийн үзэсгэлэнг сонирхов. Монголын нам засгийн төлөөлөгчид уг үзэсгэлэнг сонирхоход БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ши Жуншунь байлцав. Энэ үзэсгэлэн 24 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх бөгөөд дотроо металл хайлуулах, суурь машин, уул уурхай, цахилгаан энерги, нефть, хими, атомын энерги, хөнгөн үйлдвэр, тээврийн зэрэг 14 том танхимтай юм. Үнэн сонин. 1959.9.29. Мягмар. №229 (7363) 1-р нүүрт. НӨХӨР МАО ЦЗЭ-ДУН, ЛЮ ШАО-ЦИ,ЧЖУ ДЭ, ЧЖОУ, ЭНЬ-ЛАЙ НАР