750 замын дагуу хоёр улсын төрийн далбаа болон олон өнгийн туг дарцаг, уриа лозунгаар чимсэн байв. Нийслэл хотын төв гудамж, Чойбалсангиин нэрэмжит аж үйлдвэрийн комбинат хүртлэх засмал замын дагуу үйлдвэрийн ажилчид албан хаагчид, оюутан, сургуулийн сурагчид, олон мянган хөдөлмөрчин гоёлынхоо хувцас өмсөн туг далбаа, цэцгийн баглаа барин хүндэт зочноо угтахаар баяр баясгалантай зогссон байв. Хөдөлмөрчдийн барьсан олон мянган туг далбаа, лозун цэцэг урт замыг эмжиж үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдана Аав ээж ах эгч нарынх хаа хамт гудамжнаа гарч хүндэт зочноо угисан өсвөрийн пионер багачууд баясгалант бүрээ бөмбөрөө сүр жавхлантай дуугарган цогтой сайхан дуулцгааж байлаа. Замын хоёр талаар хатгасан далбаа зөөлөн салхинд ариунаа намирч Мао Цзе дун, Цэдэнбал, Жоу-Энь лай нарын хөрөг газар сайгүй харагдаж байв. Замын дээгүүр хөндлөн татсан олон үлаан туузан дээр аугаа их хятадын ард түмний хүндэт төлөөлөгч, Жоу Энь-лайд баяр талархал илэрхийлсэн уриа лозун монгол хятад хэл дээр бичсэн байв. Хөдөлмөрчдийн барьсан улаан дэлгэц дээр монгол хятадын ард тумний ах дүүсийн уламжлалт найрамдал, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан хүчирхэг социалист лагерийн бүх улс түмний найрамдлыг ерөөсөн үг тодхон харагдаж байлаа. «Энх тайвны хаалга», «Найрамдлын хаалгыг» БНМАУ,БНХАУ-ын сүлд, төрийн далбаа, монгол хүн эрхэм зочиндоо хүндлэж барьдаг урт аюуш хадаг, сүү дүүрэн мөнгөн аягын дүрсээр чимэглэсэн байв. БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаа Мао Цэе-дун, Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарын хөрөг «Аугаа их хятадын ард түмний хүндэт төлөөлөгч Жоу Энь-лайд баяр хүргэе» гэсэн үгтэй лозунгаар чимсэн нисэх онгоцны буудал дээр хүндэт зочноо угтахаар МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлелийн дарга Ю.Цэдэнбал, нөхөр Д,Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Жагварал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгч гишүүн М.Хашгамбай, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, яамдын сайд Д.Гомбожав, Г.Дамдин, Л.Дамдинжав, Д.Доржготов, Б.Дүгэрсүрэн, М.Жамсран, Ж.Лхагвасүрэн, Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, Улсын банкны дарга Л.Лхамсүрэв, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын прокурор Д.Ендондүйчэр Улсын дээд шүүхийн дарга Дамдин, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Дүгэржав, «Үнэн» соннны хариуцлагатай эрхлэгч Г.Дэлэг, Мэдээлэл радиогийн хэрэг эрхлэх газрын дарга Ж.Зундуй, Урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга Ж.Болд, Геологи шинжилгээний газрын дарга М.Цэрэндорж, Монголын биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга Д.Ядамсүрэн, Монтолын уран бүтээлчдийн холбооны дарга Сумьяа, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бнчгийн дарга Н.Лувсанравдан, Хотын ХДХ-ын гүйцэттэх захиргааны дарга С.Батаа. БНМАУ-ын Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэт гүйцэтгэтч Н.Ядамжав нар болоод БНМАУ-ын Их Хурлын депутатууд, БНМАУ-ын Их Хурал, Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны хариуцлагатай ажилтан,
751 ардын цэргийн генерал офицер, урлаг утга зохиольн зүтгэлтэн, нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид олон зуун хүн ирсэн байлаа. Нисэх онгоцны буудал дээр цугларсан хөдөлмөрчдийн дотор 1921 оны ардын хувьсгалын партизан, үйлдвэрийн тэргүүний ажилчид байв. Зочдыг угтагсдын дотор БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн, мөн Элчин сайдын яамны ажилтнууд СССР-ээс БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд В.М.Молотов, БНУАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Рудольф Гарашин, БНЧУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Ян Телух, БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Хан Ир Му, БНАГУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Иоганнес Дик, БНПАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Станислав Ткачов, БНАВУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч Нгуен Хоа, дээрх элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд, хятад ажилчны төлөөлөгчид тэдний гэр бүлийн хүмүүс, монголын ба гадаадын сэтгүулчид байлаа. Чойбалсан уулын тэртээгээс нисэх онгоцны моторын дуу сонсогдон мөнгөн цагаан онгоц өглөөний 11 цаг 20 минутад газар бууж ирэхэд хүндэт зочноо угтахаар нисэх онгоцны буудал дээр очсон хөдөлмөрчдийн олон зуун төлөөлөгчид алга нижигнүүлэн ташиж монгол хятадын ард түмний найрамдлыг ерөөн ура цууриатуулж хөгжимд баярын марш сүртэй эгшиглэж байв, Нисэх онгоцгоос БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И нар болон БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яам- ны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь- лун. Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад явдлын Яамны Азийн 2 дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шу-лян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин нар гарч ирлээ. Нөхөр Жоу Энь-лайг БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав дагалдан ирэв. Нөхөр Ю.Цэдэнбал, Ж. Самбуу тэргүүтэй нам засгийн удирдагчид хүндэт зочноо угтан очиж нөхөр Жоу Энь-лай болон түүнийг дагалдан яваа хүмүүстэй чин сэтгэлээс элэгсэг дотноор уулзан ах дүүгийн ёсоор мэндэллээ. Олон зуун хүний ура цууритаж хөгжимд БНХАУ, БНМАУ-ын төрийн дуулал сүр жавхлантай эгшиглэж, эгшин зуур нам гүм болоход нөхөр Жоу Энь-лайд Улаанбаатарын гарнизоны цэргийн хүндэт харуулын дарга рапорт өгсний дараа Жоу Энь-лай, Ю. Цэдэнбал, Чэнь И нар хүндэт харуулын өмнүүр явж өнгөрөв. Нөхөр Жоу Энь-лай, Чэнь И нар болон тэдний бараа болж яваа хүмүүст пионерүүд амьд цэцгийн баглаа барив. Дараа нь нөхөр Жоу Энь-лайд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын тэргүүлэгчид, депутатууд, дипломат корпусын гишүүд, нам улс олон нийтийн байгууллагын удирдах хүмүүсийг танилцуулахад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд элэгсэгээр мэндэллээ. Нөхөр Жоу Энь-лайг, хөдөлмөрчин олны өмнүүр явж мэндлэхэд хүмүүс амьд цэцгийн баглаа барьж уриа хашигаран баяр баясгалантай байлаа. Нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай, Ж.Самбуу, Чэнь И нар тусгай
752 зассан давцан дээр гарав. Хөгжимд баярын марш эгшиглэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай, маршал Чэнь И болон тэдний бусад бараа бологчид БНМАУын нам засгийн удирдагчдын өмнүүр, хүндэт харуулд жагссан ардын цэргийн дайчид жигд сайхан алхаагаар явж өнгөрлөө. Нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нар микрофоноор үг хэлэв. НӨХӨР Ю.ЦЭДЭНБАЛ ХЭЛСЭН ҮГ Хайрт нөхөр Жоу Энь Лай! Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирсэн эрхэм хүндэт зочид оо! Хайрт найз нөхөд өө! Өнөөдөр бид манай агуу их хөрш Хятад Ард Улсаас хүрэлцэн ирсэн хүндэт зочин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд, манай дотны найз эрхэм хүндэт нөхөр Жоу Энь-лайг туйлын их баяр баясгалантай угтаж байна. Манай хайрт зочин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гарамгай удирдагчдын нэг эрхэм хүндэт ерөнхий сайд нөхөр Жоу Энь-Лай таньд болон эв найрамдлын энэ сайхан айлчлалд оролцож яваа Хятад улсын төрийн зүтгэлтэн та бүхэнд БНМАУ-ын засгийн газар, Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе(Алга ташив) Монгол Хятадын ард түмэн бол аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан дийлэгдэшгүй хүчит социалист лагерийн орнуудын ард түмний нэгдмэл гэл бүлийн гишүүд юмаа. Манай хоёр ард түмнийг социализм коммунизм байгуулах эрхэм нэг зорилго бат нягт хэлхэн холбосон юм. Манай хоёр орны ард түмэн марксизм-ленинизмийн бүхнийг ялагч тугийн дор энэ ариун зорилгоо биелүүлэх үйлсдээ жилээс жил ирэх дутам улам их шинэ амжилт олсоор байна. Хятадын Коммунист Нам нөхөр Мао Цае-дун тэргүүтэй түүний Төв Хорооны мэргэн жолоодлогоор социализм байгуулах үйлстээ үлэмж том үсрэлт хийж Ази тив болоод даян дэлхийн энх тайвныг бататган бэхжүүлэхэд гарамгай хувь нэмрээ оруулж байгаа өөрийн аугаа их анд нөхөр Хятадын ард түмний лут их амжилтыг Монголын ард түмэн цаг ямагт ширтэн харж бахархан баясаж байдаг юм. Пролетарийн интернациолизмын аугаа их зарчим ёсоор барилдан тогтсон манай хоёр орны хоорондын эвдрэшгүй найрамдлын хэлхээ холбоо манай хоёр ард түмний сайн сайхны тусын тулд холборолтгүй батжин өргөжсөөр байгааг бид өнөөдөр сэтгэл бахтай тэмдэглэж байна. Эрхэм хүндэт ерөнхий сайд таныг манай оронд анхан морилон ирсэн цагаас хойш 6 жил шахам боллоо. Тэр цагаас хойш манай орны дотоодод ч тэр, олон улсын тайзан дээр ч тэр үлэмжийн их өөрчлөлт хувирал гарлаа. Энэ хугацаанд манай социалист хүчирхэг лагер улам бүр батжин хөгжив. Зөвлөлт Холбоот Улс БНХАУ, болон ах дүү социалист бусад орнуудын өсөн нэмэгдсээр байгаа ах дүү ёсны тусламжилалд түшиглэж Монголын ард түмэн энхрий хайрт МАХН-ынхаа удирдлагаар улс орныхоо улс төр, эдийн засаг, соёлын амьдралд тэмдэглэлтэй сайхан амжилт олж байна. Бид таныг манай орны хөдөлмөрчдийн аж амьдралтай танилцуулахдаа их баяртай байна. Та бүхнийг манай оронд тавтай сайхан зочлоосой гэж чин сэтгэлээсэй хүсч байна. (Алга ташив) Танай энэ найрсаг айлчлал манай хоёр ард түмний ах дүүгийн найрамдал хамтын ажиллагааны хөгжил бадралын түүхэнд ярууу алдартай шинэ хуудас нээж байгаагын хамт аугаа их Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орнуудын ард түмнийнэгдэл
753 нягтралыг бэхжүүлэх үйлст чухал хувь нэмэр болно гэдэгт бид бат итгэж байна. Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал мандтугай! (Алга ташив) Даян дэлхийд энх тайван мандтугай! Манай эрхэм хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу!(Нижигнэтэл алга ташив) НӨХӨР ЖОУ ЭНЬ-ЛАЙН ХЭЛСЭН ҮГ Хайрт нөхөр дарга Ю.Цэдэнбал аа! Хайрт нөхөд өө! Найз нараа! Миний бие нөхөр Чэн И-гийн хамт Бирм, Энэтхэг, Балба, Камбож болон манай социалист их гэр бүлийн хамгийн өмнөд хэсэг оршдог. Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсад айлчлалт хийсний дараа манай орны умарт зүгт ах дүү хөрш Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нөхөрсөг ёсны айлчлалт хийх завшаан тохиолдсонд маш их баяртай байна. Миний бие Хятадын засгийн газар. Хятад ард түмний өмнөөс Монголын засгийн газар болон Монголын ард түмэнд эрхэм нандин баяр талархал, дотны сайхан мэндчилгээг хүргэе! (Алга ташив). 1954 онд миний бие танай оронд айлчлалт хийж өнгөрсөн билээ. Тэр удаагийн айлчлалтын өдөр хугацаа хэдийгээр ахар богино байсан боловч ажилч хөдөлмөрч үнэн шударга Монголын ард түмэн эх орноо бүтээн байгуулахаар өрнүүлсэн цогтой урам зориг нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр цагаас хойш манай хоёр орны социалист бүтээн байгуулалтын үйлст цөм сэтгэл бахдам байгаа. Манай хоёр орны найрамдлын хамтын ажиллагаа харилцан туслалцах явдал маш их хөгжиж олон улсын байдал ч социализм үндэсний тусгаар тогнолын хөдөлгөөн ба дэлхийн энх тайванд улам ашигтайгаар хувьсаж ирлээ. Энэ нь манай хоёр орны ард түмний зоригжин баярлууштай хэрэг юм. Америк тэргүүтэй империалистууд даян дэлхийн ард түмний эсэргүүцлийн хайхралгүй манай аугаа их хөрш гүрэн Зөвлөлт Хобоот Улсын эсрэг түрэмгийлэл, өдөөн хатгалга хийж дэлхий дахины хүсэл тавин хүлээж байсан 4 гүрний засгийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнийг тасалсан байна. Америкийн империалистуудын галзуу ажиллагаа яасан ч тэдний мөхөх тавилантай хувь заяаг аварч чадахгүй! Ах дүү Хятад, Монгол хоёр улсын ард түмэн нь Америкийн империалистуудын өдөөн хатгалгын гэмт хэргийн эсрэг Зөвлөлт засгийн газрын авсан зүй ёсны зөв арга хэмжээг тууштай дэмжиж байна. Бид зөвлөлтийн ард түмэн, социалист орнуудын ард түмэн болон энх тайвныг эрхэмлэгч аливаа ард түмэнтэй цаашид бат нэгдэж Америкийн империалистуудын түрэмгийлэл өдөөн хатгалгын эсрэг олон улсын хүнд байдлыг сулруулах дэлхийн өнө удаан энх тайвны төлөө цуцалтгүй чармайна. Нөхөд өө! Найз нар аа! Миний бие нөхөр Чэнь И болон өөрийн нэрийн өмнөөс та нарын энэ халуун дотно, өргөн их угтлагад баяр талархлыг дэвшүүлье! Бидний энэ удаагийн айлчлалт манай хоёр орны нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэх ба олон улсын ажил хэрэгт манай хоёр орны нягт хамтын ажиллагааг бататгах талаар хувь нэмрийг оруулахыг би хүсэн эрмэлзэж байна.(Алга ташив) Ю.Цэдэнбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-Лайд үдийн зоог барив МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-Лайг
754 хүндэтгэн өчигдөр засгийн газрын ордонд үдийн зоог барив. Зоог барихад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-Лайд бараа болж явааа БНХАУ-Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны орлогч сайд маршал Чэн И гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-Фэй, Гадаад худалдааны яамны орлогч сайд Ли Цян улсын төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу гадаад явдлын яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, гадаад явдлын яамны азийн хоёрдугаар хэлтсийн эрхлэгч Чэн Шу-лян, Гадаад худалдааны яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин , БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин Сайд Сефү–шэн нар байв. Зоог барихад Монголын талаас БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.Цэнд, САйд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, МАХН-ын Төв Хорооны нарын бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Б.Лхамсүрэн, Д.Майдар, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д.Балжинням, БНМАУ-ын гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын гадаад явдлын яамны орлогч сайд Ж.Банзар, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Д.Шарав, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, Гадаад явдлын яамны ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Ядамжав, хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа нарын зэрэг албаны хүмүүс байв.Чин сэтгэлийн найрсаг сайхан байдалд болсон зоог барилт дээр нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-Лай нар харилцан хундага өргөв. 1960 оны 5-р сарын 28 №126/7568/ БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунханд цэцэг тавив Манай оронд найрсагаар зочилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу-лай, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Гадаад явдлын Яамны сайд маршал Чэн И нар өчидөр Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунханд цэцэг тавив. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, нарын шарилд тавьсан цэцгийн улаан торгон туузан дээр “Д.Сүхбаатар Х.Чойбалсан нар мөнх. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч маршал Чэнь И” гэж бичжээ. Цэцэг тавихад Хятадын талаас БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий канцелярын сайдын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад Явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн эрхлэгч Чэн Шу-лян, Гадаад Явдлын Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн, бусад хүмүүс Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, Гадаад Явдлын
755 Яамны орлогч сайд Ж.Банзар, генерал Ж.Лхагвасүрэн, Д.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Ону Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав, Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Ядамжавнар байлцлаа. 1960 оны 5-р сарын 29 №127/7569/ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай улсын хөгжим драмын театрт концерт үзэв Өчигдөр орой улсын хөгжим драмын театрт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жон Энь-лайд зориулан тоглох нийслэлийн урлагийн газрынхны нэгдсэн концерт эхлэхэд бэлэн байлаа. Театрын тайзыг БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаагаар чимэглэжээ. Нөхөр Жоу Энь-Лай, Чэн И нарыг бараа бологчдынхоо хамт театрын танхимд орж ирэхэд үзэгчид суудлаасаа босч алга нижигнүүлэн ташиж баяр хүргэж байв. Хөгжимд БНХАУ, БНМАУ-ын төрийн дуулал сүр жавхлантай эгшиглэв. Дараа концерт хөтлөгч БНМАУ-ын урлагийн бүх ажилчны өмнөөс нөхөр Жоу Энь-лай болон тэдний бараа бологчдод баяр хүргээд концерт эхэллээ. Концерт үзэхэд Хятадын талаас нөхөр Жоу Энь-лай, Чэн И нарыг дагалдан яваа Цзи Пэн-фэи, Ли Цян, Лю Мин-фу, Хан Нян-лун, Ло Цин-чан, Чэнь Шу-лян, Чан Янь-цин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байв. Концертийн зочдын хамт МАХН ТХ-ны нэгдүгээр нарийн бичгйн дарга, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал болон нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Жагварал, нар болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав нарын зэрэг нөхөд болон нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид үзлээ. Бас концертыг Улаанбаатарт суугаа дипломат корпусынхан үзэв. Концертын төгсгөлд нөхөр Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нар тайзан дээр гарч жүжигчдэд баяр хүргэж том саванд хийсэн цэцгийн цомирлог барилаа. 1960 оны 5-р сарын 28 №126/7568/ Сайн санааны үүднээс Улаанбаатар хот жил сараар биш өдөр хонгоор улам улам гойд сайхан болж зүг бүр тийш тэлэн өргөжсөөр байна. Хэрэв өнөөдрийн Улаанбаатарыг хэдэн жилийн өмнөхтэй зүйрлэвэл урьдын нийслэлд огт байгаагүй мөртлөө өнөөгийн нийслэлд бий болсон зүйл тун олон юм. Үүнд юуны урьд үйлдвэрийн лут лут барилга, орон сууцны олон давхар байшин орно. Зөвлөлт холбоот улсын тусламжаар байгуулагдаж байгаа эхний жилийн 40 мянгатын барилгын нэг хэсэг саяхан ашиглалтанд орж нийслэлийн хөдөлмөрчид баяр хөөр болов. Энэхүү баяр хөөртэй золгохоор бас нэг баярт үйл явдал улам улам ойртсоор л. Энэ нь 40 мянгатын барилгуудын зэргэлдээ,БНХАУ-ын тусламжтайгаар Хятад ажилчдын хүчээр баригдаж байгаа 50 мянгатын барилга ашиглалтад орох хугацаа ойртсоор байгаа явдал мөн.
756 Улаанбаатар хотын баруун хэсэгт уудам дэлгэр талбай дээр 50 мянгатын барилгын асар их ажил өрнөж байна. Энд ярайтал жигдрэн босч байгаа олон сайхан барилга нийслэлийн хөдөлмөрчдийн сонирхлыг ихэд татаж байгаа боловч тэнд хөдөлмөрлөж байгаа хятад ажилчдын зүтгэл түүнээс ч илүү их татаж байгаа юм. 50 мянгатын барилгын дундуур яваа бид ч гэсэн сийрсэн малгай өмссөн, хөх өмд цамцтай хятад ажилчдын нэгэн жигд мөртөө газар авацтай ажиллагаа, далайх буулгах бүрд нь тохирсон аялгуу сайхан дуугий нь бахдахгүй яаж өнгөрөх билээ. Тэд бүр өглөө эртээр ажилдаа орохдоо ийм эрч хүчтэй ажилаа эхэлсэн бөгөөд одоо халуун шатаж үд дөхөж байхад мөн л эрч хүчтэйгээр ажиллаж байна. Түүнчлэн барилгын ажил дөнгөж эхэлсэн 1958 оны 7-р сарын 1-нд ч ийм эрч хүчтэй ажилласан бөгөөд ингэж ч ажилласны ачаар барилгын ажилаа ахар богино хугацаанд дуусгах гэж байгаа ажээ. Барилгын ажил өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-наас энэ оны 4 дүгээр сарын 15 хүртэл цаг агаарын байдлаас шалтгаалан завсарласан хэдий боловч одоогийн байдлаар даруй тавны гурван хувь нь хийгдээд байна. Манай барилгачид барилгаа хугацаанд нь чанартай сайн барьж ашиглалтад оруулахын тулд бүх хүч бололцоогоо дайчилж байна гэв. Барилгын даргын хэлсэн энэ цөөн хэдэн үгийн үнэхээр үлэмж зүтгэл үр бүтээл оршиж байгаа гэгчийг бид ойлгож байлаа. Энд ажиллаж байгаа ажилчин олон боловч тэргүүний ажилчин нь түүнээс цөөнгүй байв. Шинэ оновчтой санал гаргаж хөдөлмөрийн багаж зэвсгийг өөрчилж улам өндөр бүтээмжтэй болгох, хурдан хийх чанартай хийхийг хүн бүр хичээн ажиллаж энэ талаар сайхан амжилт олж байгаа ажээ. Ийнхүү хятад барилгачид монгол нутагт ирээд үсрэнгүй давшилтын очийг бадраасан нь тэдний их бүтээл дотроос хамгийн нандин юм. Учир нь энэ бол тэд монголын ард түмний тусын тулд ажиллахдаа өөрийн төрөлх ард түмний сайн сайхны төлөө ажиллаж байгаатай нэгэн адилаар чин үнэнчээр ажиллаж байгааг харуулсан тод гэрч юм. Бид тэргүүний ажилчин, шинийг санаачлагч Мин Шан-фу, Чи Мэн-тянь, Хеү Зэн-лин нарын зэрэг жирийн ажилчидтай уулзсан юм. Аравны дарга Хеү Зэн-линий тухай онцлон дурьдахыг хүснэ. Хеү Зэн-линь нас залуу бие чийрэг бас аливаа ажилд нягт нямбай болох нь үзтэл илэрхий. Үүнийг манай оронд ажиллаж байгаа нийт хятад ажилчдын шинж гэж үзэж болно. Аравны дарга Хеү Зэн-лин манай оронд ажиллахаар ирээд удсангүй. Гэвч энэ хугацаанд ноосон нэхмэлийн үйлдвэрийн барилга, 50 мянгатын барилга зэрэг томоохон барилгын ажилд оролцжээ. Түүний ярьсан нь” би эцгээс залгамжилж авсан мэргэжлээ ах дүү түмний тусын тулд зориулах завшаан олдсонд бахархаж байдаг. Манай аравныхан цөм ингэж бодож зоригждог учир сар бүрийн нормоо бид хугацаанаасаа тогтмол 5-10 буюу 15 хонгийн өмнө биелүүлж заншсан юм гэв. Бид хятад нөхдөд талархал илэрхийлж цаашдын ажилд нь ух амжилт гаргахыг хүсэн ерөөе. Энэ үед харанга хангинаж үдийн завсарлагаа болсныг зарлав. Барилгачид хүчээ сэлгэж барилгын ажилдаа шинэ хүчтэй орхоор завсарлав. Удахгүй эцсийн удаа харанга хангинаж 50 мянгатын барилгын ажил шувтрах цаг нь ирнэ. Тэхэд хятад нөхөд дараачийн ажилдаа шинэ хүчтэй орохын тулд өнөөдрийн нэгэн адилаар баяр хөөр болон завсарлана. 1960 оны 5-р сарын 28 №126/7568/
757 БНХАУ-ын Аж Үйлдвэрийн хөгжилт ХНК-ын дэвшүүлсэн социализм байгуулах жанжин шугам бол юуны урьд аж үйлдвэр хөгжөөгүй байсан хоцроглсон Хятад орныг орчин үеийн аж үйлдвэр бүхий социалист хүчирхэг гүрэн болгон хувиргахад чиглэгдсэн юм. БНХАУ байгуулагдсанаас хойш 10 гаруйхан жилд аж үйлдвэр хөгжүүлэх ялангуяа хүнд үйлдвэржүүлэх талаар үнэхээр гайхамшигт амжилт олж байна. Үсрэнгүй хөгжлийн жилүүдэд аж үйлвэржүүлэлтийн далайц эрч нь бүрч түргэсэн газар сайгүй үйлдвэр зовад сүндэрлэж өчигдөрхөн онгон зэлүүд байсан газарт өнөөдөр үйлдвэрийн том барилга босч машин техникийн том нүргээнт дуу нижигнэж байв. Аж үйлдвэржүүлэх талаар ХКН-ын баримталж байгаа нэг гол Шугам бол үйлдвэрлэх хүчнийг зөв байрлуулж үйлдвэрийн төвүүдийн нийт нутагт жигд бөгөөд түүхий эдийн нөөцөд ойр дөхөм байгуулах, урьд үйлдвэрийн газаргүй байсан нутгийг үйлдвэрийн төвүүдтэй болгоход их анхаарч байгаа явдал юм. Үүний үрээр БНХАУын бараг бүх муж, хот, өөртөө засах орон одоо металлургийн машины болон бусад хүнд, хөнгөн үйлдвэртэй болжээ. Аж үйлдвэржүүлэлтийн явцыг түргэсгэж байгаа өөр нэг чухал хүчин зүйл бол ардын коммунууд үйлдвэр байгуулж хөгжүүлж байгаа явдөл мөн. 1956 онд хуралдсан ХНК-ын наймдугаар хурлаас БНХАУ-ыг 1958-1962 онд хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний хяналтын тоог гаргасан байна. Тэр хяналтын тоо ёсоор аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний гаргалтын хэмжээ 1962онд 1957 оныхоос хоёр дахин өсөх ёстой байв. Гэвч хятадын олон зуун сая ард түмэн, коммунист намынхаа жолоодлогоор хоёрдугаар таван жилийн төлөвлөгөний эхний жил 1958 оноос эхлэн эх орноо их үсрэнгүйгээр хөгжүүлэх замд орж хоёр жил дараалан үсрэнгүй хөгжлийн далайцыг улам эрчилсний үрээр хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний гол үзүүлэлтийг хугацаанаас нь бүтэн гурван жилийн өмнө биелүүлж гялалзсан амжилт үзүүлэв. Үсрэнгүй хөгжлийн ачаар зөвхөн аж үйлдвэр төдийгүй аж ахуйн бүх салбар эрчимтэй хөгжиж анх төлөвлөсөн бүх үзүүлэлт цөм хугацаанаас өмнө үлэмж давж биелэх бололцоотой болжээ. Жилээлбэл, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд анх төлөвлөснөөр бол 1962 онд болд 10,5-12 сая тонн, нүүрс 190-210 сая тонн, цахилгаан энерги 40-43 миллиард квт цаг, суурь машин 60-65 мянган ширхэг үйлдвэрлэх байсныг өнгөрөгч онд бигдийг нь давуулан биелүүлжээ. Тэр ч байтугай нүүрсний гаргалтаар нодлин Английг гүйцэж хол түрүүлсэн байна. БНХАУ, аж үйлдвэрийн гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр капиталист Английг ойрын 10-аад жилд гүйцэж түрүүлэхээр дэвшүүлсэн зорилт амжилттай хэрэгжиж эхэлсэн нь нийгмийн социалист байгуулал капиталист байгууллаас зүйрлэшгүй давуутай болохыг амьдрал дээр нотлон үзүүлж байна. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний гаргалтыг 1962онд 1957оныхоос хоёр дахин өсгөхөөр заасан бол 1959 онд 131,5 хувиар биелүүлсэн байна. БНХАУ онд улс ардын аж ахуй, түүний дотор аж үйлдвэрийг цаашид улам эрчимтэй өрнүүлэх, хүнд үйлдвэрийг голлон хөгжүүлэхийн хамт хөнгөн үйлдвэр зам тээвэр, харилцаа холбоог нэгэн жигд хөгжүүлэх шинэ зорилт дэвшүүлэн түүнээ хэрэгжүүлэх талаар сайхан амжилт олж байна. БНХАУ-д өнгөт хар
758 металлурга, суурь машин, уул уурхай, нисэх онгоц, машин, нефтийн зэрэг аж үйлдвэрийн олон салбар тэгшхэн хөгжиж байна. Арвин их сайн чанарын ган болд үйлдвэрлэхийн тулд зөвхөн орчин үеийн том том металлургийн комбинат байгуулахын хамт орон нутагт ган хайлуулах өдий төдий зуух барьж ган хайлж байгаа нь их онцлон юм. 1960 онд БНХАУ 27,5 тонн ширэм, 18,4 тонн болд, 16 сая тонн цемент, 3,3 квт цагийн цахилгаан гаргах генераторууд, металл хэрчигч машин 90 мянган ширхэг, цахилгаан энерги 55-58 миллиард квт цагийг үйлдвэрлэж, нүүрс 425 сая тонн, нефт 5,2сая тонныг гаргана. Мөн металлургийн том үйлдвэр 73, усан ба илчит цахилгаан станц 182, нийрсний том уурхай 81, нефтийн үйлдвэр 17, машины үйлдвэр 203, химийн үлйдвэр 67, барилгын модны үйлдвэр 129-ийг байгуулна. Энэ тоо баримтаас үзэхэд зөвхөн нэг жилийн хугацаанд ямар шуу их бүтээн босгох ажил өрнүүлж байгаа нь тодорхой байна. 1960 оны 5-р сарын 28 №126/7568/ Хятдад Хөдөө аж Ахуйн машин өргөн үйлдвэрлэж байна Хятадын хөдөө аж ахуйн машины нэг том үйлдвэр Бээжин хотын хөдөө аж ахуйн машины завод энэ оны эхнээс эхлэн өнгөрөгч оны мөн үеийхнээс 40хувь олон комбайн үйлдвэрлэжээ. Олон мянган ажилтантай орчин цагийн энэ үйлдвэр чөлөөлөгдөхөөс өмнө 60-аадхан ажилчинтай, гоминданы зэвгийн завсрын жижигхэн засвар байсан юм. Одоо тэр заводны үйлдвэрлэсэн комбайн улсын сангийн аж ахуйнууд болон тус орны янз бүрийн нутгийн хөдөө аж ахуйн ардын коммунуудад очиж хавар тарьсан улаан буудайг хуурах ажилд хэрэглэх гэж байна. Тус завод 71 комбайн, 700 трактор, 7000 мянган усжуулах моторт механизм бүхий нийслэл орчмын коммунуудад зориулан комбайнчид болон механникжуулагчдыг бэлтгэх курсыг Бээжингийн хөдөөд аж ахуйн машины удирдах газартай хамтран байгуулжээ. Тус завод үйдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд том өргөтгөл хийж байна. Одоо Бээжин хотод 150 төрлийн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөө аж ахуйн машины 46 үйлдвэрийн газар ажиллаж байна. 1960 оны 5-р сарын 28. №126/7568/ БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лайг хүндэтгэн дайлав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, манай оронд найрсагаар зочилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лайг хүндэтгэн 5 дугаар сарын 28-нд дайлав. Дайллага дээр БНХАУ-ын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И болон Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад явдлын Яамны Азийн 2 дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шу-лян,
759 Гадаад Худалдааны яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байв. Дайллагад Монголын талаас: Д.Балжиням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Л.Цэнд, Н.Жагварал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, М.Хашгамбай, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, яамдын сайд Д.Гомбожав, П.Дамдин, Л.Дамдинжав, Д.Доржготов, М.Жамсран, Ж.Лхагвасүрэн, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Улсын банкны дарга Л.Лхамсүрэн, Гадаад орнуудтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын Хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын прокурор Д.Ёндондүйчир, Намын хянан шалгах хорооны дарга Т.Гэндэн, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Дэлэг, Улсын Тоо бүртгэлийн Төв газрын дарга О.Дэлгэржав, Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга Ж.Болд, Монголын Уран Бүтээлчдийн Холбооны дарга Г.Сумъяа, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, хотын ХДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Ядамжав нар болон БНМАУ-ын Их Хурлын депутатууд, Намын Төв Хороо, Засгийн Газрын хариуцлагатай ажилтнууд, ардын цэргийн генералууд, урлаг утга зохиолын зүтгэлтэн нар байв. Мөн дайллага дээр СССР-ээс БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчих сайд В.М.Молотов, БНУАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Рудольф Гарашин, БНЧУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хан Ир Му, БНАГУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Иоганнес Дик, БНПАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Станислав Ткачов, БНАВУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдыг түр хамаарагч Нгуен Хоа нар, элчин сайдын яамдын бусад хариуцлагатай ажилтнууд монголын ба гадаадын сэтгүүлчид байв. Чин сэтгэлийн найрсаг байдалд болсон дайллага дээр нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нар харилцах үг хэлэв. Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Эрхэм нөхөр Жоу Энь-Лай! Эрхэм нөхөр Чэнь И! Манай эрхэм найз хятад нөхөд өө! Хүндэт нөхөд өө! Манай эрхэм хүндэт зочин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад явдлын Яамны сайд маршал хүндэт нөхөр Чэнь И болон энд хүрэлцэн ирсэн хятад бүх нөхдөд, тэрчлэн Та бүхнээр уламжлах их Хятадын ард түмэн, нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй Хятадын яруу алдарт Коммунист Нам, БНХАУ-ын Засгийн Газарт, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл, Монголын бүх ард түмний өмнөөс мөн хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. /Алга нижигнэтэл ташив/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай манайд найрсгаар айлчилж ирсэн нь манай
760 хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид зузаатган бэхжүүлэхэд их ач холбогдол бүхий нэн чухал үйл явдал болж байна. Нөхөд өө! Хятадын хувьсгал ялж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан нь ач холбогдлоороо агуу их Октябрийн социалист хувьсгалын дараа орох дэлхий дахины түүхэн лут үйл явдал болсон юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан нь марксизм-леннизмийн шинэ ялалт болж империализмд хүчтэй цохилт өгч, дэлхий дахинд социализмын хүчийг зүйрлэшгүй их зузаатгав. Их Хятадын ард түмэн тун богинохон хугацааны дотор буюу дөнгөж 10 жилийн дотор коммунист намынхаа мэргэн удирдлагаар улс орондоо нийгэм-эдийн засгийн аугаа их өөрчлөлт хийж хагас колонийн хоцрогдсон орноо өрнөн хөгжиж байгаа аж үйлдвэр, орчин цагийн хөдөө аж ахуй, цэцэглэн бадарч байгаа соёл, шинжлэх ухаан бүхий хүчирхэг социалист гүрэн болгон хувиргаад эх орныхоо нүүр царайг үндсээр нь хувьсган өөрчлөв. Одоо хятадын олон сая ард түмэн, “хурдан түргэн, аривч, хямгач, шилдэг сайнаар ихийг хийх” гэдэг зарчмыг баримтлан социализмыг их хурдан байгуулу байна. Хятадын ард түмэн хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнийхөө даалгаварыг хугацаанаас нь гурван жилийн өмнө биелүүлжээ. Хятадын ард түмний түүхэн энэ их ялалт нь дэвшилт бүх хүн төрөлхтний баяр бахдал, магтаал сайшаалыг төрүүлж байна. Ах дүү Хятадын ард түмний олж байгаа ололт амжилтыг Монголын ард түмэн өөрийнхөө ололт амжилт, социалист бүх лагерийн ололт гэж үзэж социализмын бүх орны ард түмний адилаар энэ амжилтанд чин сэтгэлээсээ баясан бахархаж байдаг юм. /Алга ташив/ Бүгд Найрамдах Хятад Ард Улс манай социалист лагерийн бүх ард түмний нэгдэл, нягтралыг зузаатган бэхжүүлэхэд, Ази тив болон даян дэлхийд энх тайвныг сахин бэхжүүлэхэд асар их нэмэр хандив оруулсаар ирсэн, одоо ч оруулсаар байна. Социализм байгуулах үйлсдээ Хятадын ард түмний олж байгаа аврага их амжилт нь эрх чөлөө, улс төр, эдийн засгийнхаа тусгаар тогтнолын төлөө, империализм, колоничлох ёсны эсрэг тэмцэж байгаа колони хараат орнуудын ард түмэнд сайхан нөлөө үзүүлж байна. Нөхөр Жоу Энь-лай саяхан Бирм, Энэтхэг, Балба, Камбодж улсаар айлчилсан бас Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсад очсон нь улс түмний хооронд найрсаг, хамтын ажиллагаа тогтоох, энх тайвныг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болов. Нөхөд өө! Октябрийн хувьсгал ялж, Монголд ардын засаг тогтсон нь Монгол-Хятадын ард түмний хооронд ах дүүгийн чин үнэнч найрамдал тогтоох замыг нээж өгсөн юм. Нийтийн дайсны эсрэг хийсэн хамтын тэмцэл дундуур энэ найрамдлын үндэс тавигдсан юм. Японы империалистууд болон коминданы харгис хүчний эсрэг их Хятадын ард түмний хийсэн олон жилийн баатарлаг тэмцэл нь монголын ард түмний зүгээс хэзээ ямагт халуун дэмжлэг, талархал хүлээж байсан юм. Үүний нөгөөтэйгүүр энэ тэмцэл эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд нь Монголын ард түмэнд чухал дэмжлэг болж байсан юм. Агуу их Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан цагаас эхлээд Монгол-Хятадын ард түмний хооронд марксизм-леннизм, пролетарийн интернационализмын хөдлөшгүй зарчим дээр буурьтай тулгуурласан ах дүүгийн жинхэнэ найрамдал тогтсон билээ. 1960 оны 5 дугаар сарын 28. №126/7568/ 1-р нүүрт
761 АМЕРИКИЙН ИМПЕРИАЛИСТУУДЫН ӨДӨӨН ХАТГАЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА (Бээжин 5 дугаар сарын 27) Олон улсын байдлыг хүндрүүлж цэргийн өдөөн хатгалга үйлдэн энх тайвны эсрэг шууд түрэмгий ажиллагааны бодлого явуулж байгаа АНУ-ын засгийн газрыг Хятадын ард түмэн эрс буруушааж байна. АНУ-д Америкийн хөлөг онгоц ба нисэх онгоц Хятадын тэнгисийн болон агаарын хил зөрчсөнтэй уялдуулан 1958оны 9дүгээр сарын 7-ноос хойших хугацаанд БНХАУ-ын засгийн газар 400 удаа сануулга хийв гэж “ЖэньМинь Жибао”сонин өнөөдрийнхөө тэргүүний өгүүлэлд бичжээ. Энэ хугацаанд Америкийн 181 хөлөг онгоц БНХАУ-ын нутаг дэвсгэрийн усан хилд 88 удаа цөмрөн орсон бөгөөд мөн Америкийн цэргийн 242 хөлөг онгоц Хятадын агаарын хилд 68 удаа цөмрөн оржээ. Энэ бүх баримт нь БНХАУ-ын талаар АНУ-ын түрэмгий ажиллагаа зориуд үйлдэж байгааг гэрчилж байна гэж мөнхүү тэргүүний өгүүлэлд дурьджээ. Америкийн нисэх онгоцны өдөөн хатгасан нислэг нь зөвхөн тагнуулын зорилгоор хязгаарлагдах биш хэсэг бүлгээрээ олон халдан цөмөрч байсныг БНХАУ-ын талаар үйлдсэн цэрэг дайны талаар шууд заналхийлэл гэхээсээ өөрөөр үнэлж болохгүй гэж уг өгүүлэлд дурьджээ. АНУ одоо болтол БНХАУ-ын нутаг болох Тайваныг эзэмшиж Хятад улсыг тойруулан Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Өмнөд Вьетнам, Тайланд зэрэг зүүн өмнөд азийн түрэмгий эвсэлд багтсан орны нутагт цэргйн болоод пуужинт бааз 100 орчмыг байгуулсан юм. Бас АНУ Японтой цэргийн эвсэл байгуулж Японыг дахин зэвсэглэж байгаа юм. БНХАУ бүх оронтой нийгмийн байгууламжий нь харгалзахгүй энх тайванаар зэрэгцэн орших бодлого явуулж олон улсын хүнд байдлыг намжааж шинэ дайн гарах аюулыг урьдчилан зайлуулахын төлөө тэмцэж байгаа нь илт билээ гэж “ЖэньМинь Жибао”сонин тэмдэглэжээ. 1960 оны 5-р сарын 28. №126/7568 БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн Дарга Ж.Самбууд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь-Лай бараалхав Манай оронд найрсагаар зочилж байгаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-Лай тавдугаар сарын28-нд БНМАУ-ын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд бараалхав. Нөхөр Жоу Энь-Лайг Ж.Самбууд бараалхахад Хятадын талаас: БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны Чэн И, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-цэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Мин, Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад Явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хан Няь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад Явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн эрхлэгч Чэн Шу-лян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-шин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байв. Монголын талаас: БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням,
762 БНМАУ-ын Их Хурлын дарга Б. Жаргалсайхан, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн М.Хашгамгай, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав, Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар байв. 1960 оны 5-р сарын 28. №126/7568 Зөвлөлт холбоот улс тэргүүтэй хүчирхэг социалист лагерийн орнуудын их найрамдал хамтын ажиллагаа улам батжин бэхжсээр байна. БНМАУ-ын сайд нарын зөвлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай нарын хоорондын хэлэлцээ эхлэв БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай нарын хэлэлцээ өчигдөр Улаанбаатар хотноо эхлэв. Хэлэлцээнд Монголын талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, Гадаад Явдлын Яамны сайд П. Шагдарсүрэн, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Аж үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин, Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Шарав нар оролцож байна. Хятадын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны сайд маршал Чэн И, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад Явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий Канцелярын дарга Хан Нян-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад Явдлын Яамны Азийн хоёрдугаар хэлтсийн эрхлэгч Чэн Шу-лян, Гадаад худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин, БНХАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн нар оролцож байна. Мөн хэлэлцээнд тус тусын эксперт, зөвлөхүүд оролцож байна. Найрсаг байдалд болж байгаа хэлэлцээн дээр хоёр улсын засгийн газрын тэргүүн нар орчин цагийн олон улсын байдал болоод хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх явдалтай холбогдсон хоёр орны сонирхож байгаа асуудлаар санал солилцож байна. 1960 оны 5-р сарын 28. №126/7568 БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лайг хүндэтгэн дайлав БНМАУ-ын сайд нарын Зөвлөл,манай оронд найрсгаар зочилж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Жоу Энь-Лайг хүндэтгэн 5дугаар сарын 28-нд дайлав. Дайллаг дээр, БНХАУ- ын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч,Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И өолон гадаад явдлын Яамны орлогч сайд Цэи Пэн-
763 фэй,Гадаад Худалдааны Яамны оролгч сайд Ли Цян,Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад Яавдын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан Гадаад Явдлын Яамны Азийн 2дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шулян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-Цин, БНХАУаас БНХАУ-Дд суугаа Онц, бүрэн эрхт Элчин сайд СеФу-шэн нар байв. Дайллагад Монголын талаас: Д.Балжинням , Ц. Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Л.Цэнд, Н. Жагвараг, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, БНИАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, М.Хашгамбай, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, ямдын сайд Д.Гомбожав, П.Дамдин, Л.Дамдинжав, Д.Доржготов, М.Жамсран, Ж.Лхагвасүрэн, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Улсын банкны дарга Л.Лхамсүрэн, Гадаад орнуудтай Эдийн Засгийн талаар Харилцах Улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын прокурор Д.Ёндондүйчир, Намын хянан шалгах хорооны дарга Т.Гэндэн,МХЗЭ-ийн төв хоррны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав, “Үнэн” сонин хариуцлагатай эрхлэгч Г.Дэлэг, Улсын Тоо Бүртгэлийн Дарга О.Дэлгэржав, Урлагийн Хэрэг эрхлэх хорооны дарга Ж.Болд, Монголын Уран бүтээлчийн холбооны дарга Г.Сумьяа, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан хотын ХДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга С.Батаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнот хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Ядамжав, нэр болон БНМАУ-ын их Хурлын Депутатууд, намын Төв хороо, Засгийн Газрын хариуцлагатай ажилтнууд ардын цэргийн генералууд, урлаг утга зохиолын зүтгэлтэн нэр байв. Мөн дайллага дээр СССР-ээс БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд В.М. Молотов. БНУАУ-аас БНМАУ-д суугаа онц, бүрэн эрхт Элчин сайд Рудолыф Гарашин, БНЧУ-аас БНМАУ-д суугаа онц, бүрэн эрхт элчин сайд Ян Телух, БНАСАУ-аас БНМАУ-Д суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Хан Ир Му, БНАГУ-аас БНМАУ-д суугаа онц Бүрэн эрхт Элчин сайд Иоганнес Дик, БНПАУ-аас БНМАУ-д суугаа онц Бүрэн эрхт, Элчин сайд Станислав, Ткачов, БНАВУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч Нгуен Хоа нар, элчин сайдын Яамдын бусад хариуцлагатай ажилтнууд монголын ба гадаадын сэтгүүлчид байв. Чин сэтгэлийн найрсаг байдалд болсон дайллага дээр нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нар харилцан үг хэлэв. Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Социализм байгуулах үйлсдээ Хятадын ард түмний олж байгаа аварга их амжилт нь эрх чөлөө, улс төр, эдийн засгийнхаа, тусгаар тогтнолын төлөө, империализм, колоничлох ёсны эсрэг тэмцэж байгаа колоны хараат орнуудын ард түмэнд сайхан нөлөө үзүүлж байна. Нөхөр Жоу Энь-лай саяхан Бирм, Энэтхэг, Балба, Камболж, улсаар айлчилсан, бас Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улсад очсон нь улс түмний хооронд найрсаг хамтын ажиллагаа тогтоох энх тайвныг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болов. Нөхөд өө Октябрын хувьсгал ялж Монгол ардын засаг тогтсон нь Монгол Хятадын ард түмний хооронд ах дүүгийн чин үнэнч найрамдал тогтоох замыг нээж өгсөн юм. Нийтин дайсны эсрэг хийсэн
764 хамтын тэмцэл дундуур энэ найрамдлын үндэс тавигдсан юм. Японы империалистууд болон гоминданы харгис хүчний эсрэг их хятадын ард түмний эсрэг хийсэн олон жилийн баатарлаг тэмцэл нь монголын ард түмний зүгээс хэзээ ямагт халуун дэмжлэг талархал хүлээж байсан юм. Нөгөөтэйгүүр энэ тэмцэл эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд нь Монголын ард түмэнд чухал дэмжлэг болж байсан юм. Агуу их Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан цагаасаа эхлээд Монгол-Хятадын ард түмний хооронд марксизмленинизм, пролетарын интернационализмын хөдлөшгүй зарчим дээр буурьтай тулгуурласан ах дүүгийн жинхэнэ найрамдал тогсон билээ. Өнгөрсөн энэ хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа 1952 орны 10 дугаар сард байгуулагдсан эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээ ёсоор жил ирэх тусам өргөжин бэхжиж ирэв. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч социалист хүчин лагерь бүрэлдэн тогтох хүртэл Монголын ард түмний найдвартай үнэнч түшиж тулах ганц хань нь аугаа их Зөвлөлтийн ард түмэн байлаа. Зөвлөлтийн ард түмэн манай улсын эдийн засаг соёлыг хөгжүүлэхэд манай ард түмний эрх чөлөө эрх чөлөө тусгаар тогтнолын бататгахад ах дүүгийн үнэлж баршгүй тусламж хэзээ ямагт үзүүлсээр ирсэн одоо ч үзүүлсээр байна. Бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдаж Европ азийн нилээд оронд ардын ардчилсан байгуулал тогтсоноос хойш манай ард түмэн аугаа их Зөвлөлтийн ард түмэн шиг мөн тийм үнэнч хань нөхөдтэй болж авсан билээ. Манай ууган хань зөвлөлтийн ард түмэн социалист хүчирхэг лагерийг толгойлон даян дэлхийн энх тайвны төлөө тэмцлийг манлайлж байна. Одоо бидэнд зөвлөлтийн баатарлаг ард түмний зэрэгцээгээр их Хятадын ард түмэн социалист бусад орны ард түмэн асар их тусламж үзүүлж байна. Социализм Коммунизм байгуулах тэмцэлдээ бие биенээ тал бүрээр дэмжиж харилцан туслалцдаг явдал бол социалист бүх орны ард тмний амьдралын жам хууль болжээ. Хятадын ард түмэн манай социализмын байгуулалтын хэрэгт их тусламж үзүүлж байна. БНХАУ-д эргэлтгүй тусалсан 160 сая рубль, удаан хугацааны зээл олгосон 100 сая рублын хөрөнгөөр бид үйлдвэрийн газар услах систем, зам, гүүр орон сууцны барилга, нийгэм аж ахуйн хэрэгцээний олон тооны барилгыг барьж байгуулсан ба байгуулж байна. Олон тооны Хятад ажилчид мэргэжилтэн нар манай эдийн засгийн байгуулалд гар биеэр оролцон, хөдөлмөрийн бадрангуй зарчим зориг гаргаж амь биеэ хайрлахгүй ажиллаж байна. Манай шинэ таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд хятад ард улсаас нэмж ихээхэн тусламж авахаар одоо явагдаж байгаа хэлэлцээгэээр бид харилцан тохиролцож байна. Ах дүүгийн энэ сэтгэл харамгүй их тусламж үзүүлж байгаа явдалд аугаа их Хятадын ард түмэн Хятадын яруу алдарт Коммунист нам БНХАУ-ын Засгийн газарт Монголын ард түмэн ба манай нам засгийн газрын өмчнөөс чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье. Нөхөд өө Зөвлөлт Холбоот улс, БНХАУ социалист бүх орон дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч хүчний цуцалтгүй чармайлтын ачаар сүүлийн үед олон улсын түгшүүртэй байдлыг намжаах талаар зарим ахиц гаргасан билээ. Гэтэл АНУ тэргүүтэй хөрөнгөтөн улсуудын эзэрхэг түрэмгий харгис хүчин олон улсын хоорондын байдлыг сайжруулахыг үл хүсэж, “хүйтэн дайныг” улам дэгдээхийг оролдонз зэвсэглэлийн хойноос улайран хөөцөлдөж дэвшилт хүн төрөлхтний эсрэг устган сүйтгэх шинэ дайныг өдөөх гэж бэлтгэж байна. Үүний тодрхой баримт нь гэвэл Америкаас зөвлөлт холбоот улс, социалист бүх орны хувьд балмад
765 түрэмгий бодлого уршгаар дөрвөн гүрний тэргүүн нарын зөвлөгөөн тасарсан явдал мөн. АНУ болон өрнөд гүрнүүд өөрсдийнхөө эвлүүлж байгуулсан цэргийн харгис эвсэл холбоогоо бэхжүүлэн баруун германы милитаристууд болон хонзогногч этгээдийг зэвсэлэн өөхшүүлж Хятадын дэвсгэр нутагт Тайваныг түрэмгийлэн эзэлж ард түмний өрх ашигт харштай Чан Кай-ши мэт этгээдийн харгис дэглэмийг дэмжин тэтгэж Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, социалист бусад орны агаарын хил хязгаарыг зөрчиж байгаа зэрэг түрэмгий явдалаар АНУ тэргүүтэй өрнөд гүрнүүдийн түрэмгий бодлого илрэн гарч байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд АНУ-ын түрэмгий ажиллагааны тухай асуудлыг хэлэлцсэний дүнг үзэхэд Америкийн төрийн эрх баригч империалистууд хариуцлага хүлээхээс мултран гархыг оролдож байгаагаар бархгүй харин энх тайван ба ард түмний найрамдлын эсрэг өдөөн хатгах хорт ажиллагаа үргэлжлүүлэхийг оролдож байгаа нь илт харагдаж байна. Монголын ард түмэн, манай засгийн газар дэлхийн дэвшилт бүх хүчний хамтаар АНУ-ын өдөөн хатгах ажиллагаа эр буруушаан Парист болсон дөрвөн гүрний тэргүүн нарын урьдчилсан зөвлөгөөн дээр Зөвлөлт засгийн газрын тэргүүн нөхөр Н.С.Хрущевын хийсэн мэдэгдлийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Одоогоор түгшүүрт байдал хүргэсний бүх хариуцлага нь АНУ-ын засгийн газарт оногдоно гэдгийг бид эрс тэмдэглэж байна. Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист лагерийн бүх орны ард түмэн бүх улс түмэнтэй энх тайванаар найрамдалтай аж төрөн суухыг хүсэн нийгмийн янз бүрийн байгуулалтай улсуудын энх тайванаар зэрэгцэн орших зарчмыг хэрэгжүүлж биелүүлэх гэж туйлбартай тэмцэж байна. Энх тайван найрамдлын дайсны өдөөн хатгаж байгаагийн хариуд социалист лагерийн бүх ард түмэн ган бат нэгдэл задарч сааршгүй нягтралаа улам бүр бэхжүүлж байна. Нөхөр Жоу Энь-лай манай оронд найрсгаар айлчилж байгаа нь манай хоёр ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх манай социалист лагерийн бүх ард түмний нягтралыг зузаатгах Ази тив болоод даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалж бэхжүүлэхэд шинэ хувь нэмэр болдог гэдэг нь эргэлзээгүй юм. Манай урилгыг хүлээн авч маанай оронд элэгсэг дотноор айлчилж байгаа явдалд эрхэм нөхөр Жоу Энь-Лай танд монголын ард түмэн түүний засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай агуу их хань Хятадын олон сая ард түмний төлөө хятадын яруу алдарт Коммунист нам түүний дарга нөхөр Мао Цзи-дуны төлөө, БНХАУ-ын дарга нөхөр Лю Шаоцийн төлөө, БНХАУ-ын засгийн газар манай эрхэм хүндэт зочин БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай эрүүл мэндийн төлөө нөхөр Чэн И болон манйа эрхэм найз хятад нөхдин эрүүл мэндийн төлөө, Монгол Хятадын эвдрэшгүй найрамдлын төлөө, Зөвлөлт Холбоот улс тэргүүнтэй хүчирхэг социалист лагерийн орнуудын ган бат цул нэгдлийн төлөө, даян дэлхийн энх тайвны төлөө хундага өргөе.(алга нижигнэтэл ташив) Нөхөр Жоу Энь-лай хэлсэн үг Хайрт нөхөр дарга Ю.Цэдэнбал аа! Хайрт нөхөд өө, найз нараа! Өнөө оро дарга Ю.Цэдэнбал бидэнд зориулсан ийнхүү элэгсэг дотно өргөн их дайллага дээр найз нөхөд та бүхэнтэй нэг дор баяр баясгалантайгаар цэнгэлдэж байгаад бид маш их бахдалтай байна. Нөхөр Чэн И болон өөрийн өмнөөс дайллагын эзэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж энэ дайллагад оролцож байгаа наз нөхөд та бүхэнд баяр хүргэхийг зөвшөөрнө үү! 1954 оны 7
766 дугаар сард минйи бие танай улсад анх удаа зочилсноос хойш нэгэнт зургаан жил болох гэж байна. Энэ хугацаанд манай хоёр улсын социалист байгуулалт болон олон олон улсын байдалд асар ихээр өөрчлөлтүүд гарлаа. Өнгөрөгч зургаан жилийн дотор ажилсаг нандин даруу зантай Монголын ард түмэн МАХН, Монголын засгийн газар ба нөхөр Ю.Цэдэнбалын удирдлагын дор социалист байгуулалт ба социалист өөрчлөлтийн талаар их амжилтыг олжээ. Монгол ард улсын ардын аж ахуй нэгэнт бүрэн хоршооллон нэгджээ. Газар тариалангын тариалах талбай тасралтгүй нэмэгдэж газар тариалангын үйлдвэрлэлтийн талаарч баян ургац авлаа. Үйлдвэрлэлийн шинэ шинэ газрууд ч түргэн байгуулагдаж байна. Социалист байгуулалт нь өдөр ирэх тусам хөгжилтийн дагуу монголын ард түмний аж байдал соёлын хэмжээ ч мэдэгдэхүйц дээшилсээр байна. Ялангуяа МАХН-ын Төв хорооны гурав бүгд хурлаас өөрийн дотоодын хүчээр өөрийн орныг улам хөгжүүлэхээр гол болгосон социалист байгуулалтыг улам хурдасган чиглэлийг боловсруулснаас хойш Монгол ард улсын бүх талын бүтээн байгуулах цогтой их хөдөлмөрийн оргилсон шинэ байдал тодорлоо. Ах дүү Монголын ард түмэн гурван жилийн төлөвлөгөөт их зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүлэхэд цаашид улам гялалзсан сайхан амжилт заавал олно гэдэгт бид итгэж байна. Хятадын ард түмэн ч Хятадын Коммунист нам ба дарга Мао Цзи-дунгийн удирдлагын дор улс ардын аж ахуйг социалист ёсоор түргэн өөрчилж дуусгасан бөгөөд социалист байгуулалтын талаар асар их амжилт олов. Ялангуяа 1958 онд ХКН-ын долдугаар их хурлын хоёр хурлаас нөхөр Мао Цзи-дунгийн санаачилсны ёсоор социализм байгуулах жанжин шугамыг дэвшүүлснээс нааш манай улсын социалист байгуулалт улам үсрэнгүй хөгжсөн байна. Одоо манай улсын ард түмэн жанжин шугам улам үсрэнгүй хөгжилт ба ардын коммун гэдэг гурван улаан тугийг өндөрт мандуулж өөрийн орныг богино хугацаанд дээд зэргийн хөгжилтэй орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухаантай, социалист гүрэн болгон байгуулахын төлөө чармайн тэмцэж байна. Манай хоёр улсын социалист байгуулалтын нисэх мэт түргэн хөгжилтийн зэрэгцээгээр манай хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа бүх талаар хөгжсөн байна. Манай хоёр улсын эдийн засаг техникийн талын хамтын ажиллагаа нь улам нягтран хөгжиж байна. Нөхөр Ю.Цэдэнбал манай улсад хоёр удаа найрсагаар айлчилсан явдал бол манай хоёр орны ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг бидэнд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай хоёр улсын засгийн газрууд болон ард түмний хамтын чармайлтаар марксизм-ленинизм ба пролетарын интернационализмын үндсэн дээр байгуулагдсан манай хоёр улсын агуу их найрамдал улам цааш бэхжин хөгжинө гэдэгт би бат итгэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн бүх улс түмний хамтын чармайлтын ачаар олон улсын байдал нь социализм үндэсний тусгаар тогтнолын төлөөний хөдөлгөөн хийгээд дэлхийн энх тайванд ашигтай болж байна. Социализмын давуу чанар өдөр ирэх тусам улам тод болж колончилолын систем түргэн сарнин бутарч империалистууд болон харигс этгээдийн амьдралын зам нь өдөр ирэх дутам хүнд хүчир болж байна. Дэлхийн энх тайван ба хүн төрөлхтөний дэвшилтийн төлөөний тэмцэлд одоогийнх шиг ийм ашигтай байдал ер нь байгаагүй юм гэж хэлж болох юм. Гэвч империалистуудын мөн чанар өөрчлөгдөхгүй юм. Тэд түүхийн тайзнаас сайн дураараа бууж өгөхгүй юм. Дэлхий дахины байдал тэдэнд
767 ашигггүй болхоор империалистууд галзууран үхэл мөхлийнхөө тэмцлийг хийж байна. Америкаар толгойлуулсан империалис түрэмгийллийн бүлгийнхэн дайнд бэлтгэж зэвсэглэлийн хойноос хөөцөлдөж ажиллагаагаа цаг ямагт үргэлжлүүлсээр байна. Тэнд түрэмгийллийн цэргийн олон эвсэл цэргийн баазыг газар сайгүй байгуулж Германы ба Японы милитаризмыг идэвхитэй өөхшүүлэн сэргээж байна. Тэд аливаа харгис бүлгийнхэнтэй хуйвалдаж үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба ардын хувьсгалын тэмцлийг харгислан дарж байна. Америкийн империалистууд дөрвөн гүрний засгийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн хийхийг аргагүй зөвшөөрөн нэг үед энх тайванч хуурамч багаар өөрийнхөө түрэмгийлэлд дайны бодлогыг нуун далдлахыг оролдож байсан боловч шуудайд шөвөг нууж чадахгүй гэгчээр сүүлийн үед Америкийн империалистуудаас манай агуу их холбоотон хөрш Зөвлөлт Холбоот улсын эсрэг түрэмгийлэл өдөөн хатгалгыг илт үйлдэж дөрвөн гүрний засгийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнийг тасалдуулсан нь империалист бузар бүдүүлэг царайгаа дахин харууллаа. Америкийн империалистуудын энэхүү оролдлого санамсаргүй хэрэг огт бишээ. Энэ нь тэдний империализмын мөн чанараас шалтгаалж байна. Америкийн империалистуудын энэхүү гэмт явуулга нь тэдний хүчин чадал нь их байгааг харуулж байгаа биш харин үхэл мөхлийн сүүлийн замд ойртож байгааг харуулж байна. Манай хятад монгол хоёр улс нь аугаа их Зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан социалист лагерийн дайчин нөхөд ах дүү мөн бөгөөд бид Америкийн империалистуудын түрэмгий гэмт хэргийн эсрэг Зөвлөлт засгийн газрын авч байгаа зүй ёсны зөв арга хэмжээг тууштай дэмжиж байна. ЗХУ-аас Америкийн империалистуудтай явуулж байгаа эрчимтэй хатуу шударга тэмцэл нь империалистуудын хорт оролдлогоонд хүчтэй цохилт өгч дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч ард түмнийг зоригжуулж байна. Хятадын 650 сая ард түмэн ах дүү Монголын ард түмэнтэй нэгэн адил аугаа их Зөвлөлтийн ард түмэн бусад социалист орнуудын ард түмэн даян дэлхийн энх тайвныг эрхэмлэгч аливаа ард түмэнтэй үргэлж нягтран нэгдэж АНУ-аар толгойлуулсан империалист бүлгийн түрэмгийлэл дайны бодлогыг эсэргүүцэж Ази, Америк, Латин Америкийн улс түмний үндэсний тусгаар тогтнолын төлөө ардчилал эрх чөлөөний төлөө, шударга тэмцлийг дэмжиж даян дэлхийн өнө уртын энх тайван хүн төрөлхтний дэвшилтийн төлөө тууштай тэмцлийг явуулна. Нөхөд өө! Найз нар аа! Бид танай оронд хүрэлцэн ирээд нэгэнт хоёр өдөр боллоо. Энэ хоёр өдрийн дотор бид элэгсэг дотно халуун сэтгэлээр дүүрэн Монголын ард түмний хамт амьдарч байгаа үедээ өөрийн гэр оронд байгаа шиг халуун дотно баясгалантай байна. Та нар биднийг халуун дотноор хүлээн авч өргөн найрсагаар зочилж байгаа явдалд бид чин сэтгэлээсээ баярлан талархаж байна. Энэ бүхэн нь Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд эрхэм нандин найрамдалтай байгаагын илрэл мөн гэж үзэж байна. Манай энэ удаагийн айлчлалт хоёр улсын хоорондын найрамдлыг цаашид улам бататгахад хувь нэмэр болоосой гэж би хүсэн эрмэлзэж байна. Бид гар гараасаа улам чанга барилцаж социализмыг байгуулах ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсдээ нягт хамтран ажиллаж хамт урагшлацгаая!. Одоо энэ хундагыг БНМАУ-ын цэцэглэлт мандалтын төлөө Хятад Монгол хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдлын ЗХУ-аар манлайлуулсан социалист лагерийн агуу их нэгдэл нягтралын төлөө даян дэлхийн энх тайвны төлөө, нөхөр
768 Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын удирдах нөхдийн эрүүл мэндийн төлөө өргөе! Мөн дөйллага дээр СССР-ээс БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд В. М. Молотов үг хэлэв. Нөхөр Молотов үг хэлэхдээ: Улс төрийн гарамгай зүтгэлтэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай, БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чэн И, Хятад ард улсаас ирсэн хайрт зочид та бүхэнд халуун баяр хүргэе. Нөхөр Жоу Энь-лай БНМАУ-д зочлон ирсэн явдал бол БНМАУ, БНХАУ-ын найрамдлыг улам бэхжүүлж социалист лагерийн бүх орнуудын найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэдэг нь эргэлзээгүй. Өнөөдрийн хүлээн авалт дээр нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нараас хэлсэн үгийн үзэл санааг бид бүрэн дүүрэн дэмжиж байна. Энэ бүхэн нь БНМАУ-д социализмыг амжилттай зохион байгуулахад чухал холбогдолтой болно гэж бид гүнээ итгэж байна. ЗХУ, БНХАУ, БНМАУ-ын хоорондын хэлэлцээ бол бусдад үлгэр жишээ болох сайхан зүйл юм. Социалист лагерьт бие биендээ харилцан туслалцах урагшаа алхисан социалист орнуудаас дэмжлэг үзүүлэх явдал хичнээн их ач холбогдолтой болохыг энэ сайхан үлгэр жишээ харуулж байна. Хятад ард улсын социализмын байгуулалтад олсон их амжилт нь аугаа их хятадын ард түмний хүч чадалд бүрэн тохирч байна. Нөхөр Мао Цзидун тэргүүтэй их хятадын коммунист намын төв хорооны удирдлагын дор хятадын ард түмэн улс ардын аж ахуйн социалист соёлоо хөгжүүлэхэд гайхамшигт амжилт олсон юм. Хятад ард улсын социализмын байгуулалтад олж байгаа их үсрэл бол бүх социалист лагерийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд маш их ач холбогдолтой юм. Америкийн түрэмгийлэгчдээс саяхан ЗХУ-ын нутагт дээгүүр түрэмгий зорилгоор тагнуулын нисэх онгоц нисгэсэн өдөөн хатгалгын бузар булай үйл ажиллагаа бүх дэлхийд ил болжээ. Агаарын тагнуул хийх явдал манай улсын зүй ёсны бодлого гэж АНУ-ын засгийн газар ерөнхийлөгч Эйзенхауэрын хийсэн мэдэгдлийг бүх дэлхийн олон нийт зэвүүцэн буруушааж байна. Дээд тушаалтны зөвлөгөөнийг тасалдуулахын тулд ийм өдөөн хатгалга хийсэн хэн бүхэнд илэрхий юм. Нөхөр Хрущев Парис хотод хийсэн мэдэгдэлдээ үүнийг нэгд нэгэнгүй уудлан илрүүлсэн билээ. Америкийн империалистууд ямар нэгэн заль гаргалаа ч гэсэн дөрвөн гүрний тэргүүн нарын зөвлөгөөнийг тасалдуулсны хариуцлагаас зайлж чадахгүй юм. Олон улсын хурцадмал байдлыг сулруулах нь гэсэн ард түмний эрмэлзлийг империалистууд аман дээрээ дэмжиж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ социалист орнуудын эсрэг өдөөн хатгах түрэмгий ажиллагаагаа зогсоож чаддаггүй юм. Капиталист системийн түшиг тулгуур хичнээн их ялзарсныг олон шинэ баримтууд гэрчилж байна. Куба, Өмнөд Солонгос, Турк улсад империалист бодлого удаа дараа балран унаж байгаа явдал үүнийг харуулж байна. Империлизмын колоничлох бодлогын эсрэг чиглэсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Африкийн ард түмнүүдийн дотор ихээхэн өрнөж байна. Энэ бүхэн социализмыг байгуулах төлөвлөгөөт ажлуудыг улам их шуурхай идэвхитэй биелүүлэхийг ЗХУ, БНМАУ, БНХАУ, бусад социалист орнуудаас шаардаж байна. Социалист лагерийн орнууд социализмыг амжилттай байгуулж нэгдэл нягтралаа бэхжүүлж байгаа явдал нь энх тайван ардчилал, социализм коммунизмын үйл хэргийн суурь үндэс мөн. Социалист лагерийн орнуудын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрамдал хамтын ажиллагааны төлөө монголын ард түмний цаашдын амжилтын төлөө, аугаа их хятадын ард
769 түмний цаашдын амжилтын төлөө, даян дэлхийн энх тайвны төлөө хундага өргөхийг зөвшөөрнө үү гэв. 1960 оны 5-р сарын 29. №127/7569/ Тэмдэглэлийнхээ хуудсыг сөхвөл Бидний суусан авто машин толигор замаар нисэх мэт хурдлан жирийхэд салхины сэнгэнэхээс өөр онц чимээ аниргүй байв. Арван гурван онгонд ойртож явтал замын хоёр талаар асар том боржин чулуугаар сийлж босгосон морь, тэмээ, заан, баатар түшмэл зэрэг 36 хөшөө байв. Тэндээс баруун урагш 1958 онд байгуулсан 13 онгоны усан сан гэж алдаршсан асар том нуур нарны гэрэлд гялтганан гялалзаж харагдана. Өтгөн шигүү гүн ойн дунд улаан оройтой олон гоёмсог орд харш харсан хүн бүрийн сонирхол татна. Тэр бол бидний очиж яваа 13 онгон юм. Гол том орд нь эргэн тойрон улаан хэрмээр хүрээлэгдсэн бөгөөд саглагар өндөр мод цэцгийн хүрээлэнд умбажээ. Энд 13 хааны булшыг онголсон юм гэнэ. Гол онгоны ойролцоох үзэсгэлэнт сайхан газар хөдөлмөрчдийн амарч зугаалахад зориулан хоол цайны газар, худалдааны дэлгүүр, гэрэл зураг авах, амрах байр зэргийг засан төхөөрчээ. Тэнд өдөр бүр олон хүн ирж үзэж сонирхон амарч зугаалдаг ажээ. Энэхүү голлох онгоны харшийг 1409-141онд Мин улсын хаан Тян Шү-ман байгуулж 1424 онд нас барахаар нь тэнд онголжээ. Дараах 12 хааныг онголсон харш ордыг түүний ойролцоо байгуулжээ. 13 онгоны талбай нь бараг 40 хавтгай дөрвөлжин км юм. Гол онгоны хаалгаар орж чулуун замаар өгсөн хэд хэдэн давхар асарт хаалга өнгөрөн дээшээ чулуун шатаар сүмийн оройд гарвал бичигт чулуун хөшөө байх бөгөөд тэнд хааныг оршуулсан гэнэ. Тэр сүм нь өгссөөр уулын орой дээр барьсан юм билээ. Түүнээс гадна алдарт цагаан хэрэм, Бээжингийн хааны өвөл зуны ордон. Беи хай цэцэрлэг, Шанхай, Хань жоу Цзинань, хотын хавилцаах олон давхар сүм орд харш бүхэн нь үнэхээр бахдам сайхан үзэсгэлэнтэй хятадын үндэсний барилгын уран нарийн арга хээлэх сийлэх будах чимэглэх урлагийн маш нарийн аргаар хийгдсэн зүйлүүд юм. Бид Шанхайд байхдаа улсын ноосон нэхмэлийн нэгдүгээр үйлдвэрийг үзэн юм. Халуун бороо шиврэн орох бүрхэг өглөө үйлдвэрийн дарга Ин Сю-чен гэдэг нэртэй настай хүн тосож уулзаад үйлдвэрийнхээ тухай ярьж олон дамжлага тасгаар явуулан үзүүлсэн билээ. Үйлдвэрийн хаалгаар ороход том том шуудайтай ноос тэрэг тэргээр буулгаж, нөгөө этгээдэд өнгө бүрийн ноосон бараа олон тэргэнд ачиж байв. Тэр үйлдвэрт голдуу эмэгтэйчүүд ажиллах бөгөөд одоо 1200-гаад ажилчидтай ажээ. Энэ үйлдвэр 1935 онд анх байгуулагдсан. Чөлөөлөглөхөөс өмнө жилд 20 түмэн метр ноосон эдлэл хийж байсан бол одоо 160 түмэн метрийг үйлдвэрлэх болжээ. Энэ үйлдвэрт 20 гаруй машин ерийн таван мянга шахам тусгай 2000 ээрүүлтэй ажээ. Ажилчдын соёлын хэмжээ дээшилж шинийг санаачлах нь олон болжээ. Ажилчид Ү Пэй-чунь ноос цэвэрлэх машинд өөрчлөлт хийснээс хуучин 5,3кг ноос цэвэрлэдэг байсныг 9кг ноос цэвэрлэдэг болгожээ. Засварын ажилчин Цзи Бао-хуа мужаан Ин Цэн-шин нар ээрэх машины ээрүүлийг олон болгосноор утасны ширхэгийг улам нарийн болгож хурдыг нэмэгдүүлсэн нь жилд 13-15 түмэн метр эдлэл илүү нэхэх боломж олгожээ. Үйлдвэрийн дэргэд ажилчдын хоолны газар,
770 150 хүүхэд хүмүүжүүлэх ясли ажиллаж байна. Энэ үйлдвэр дээр манай ноосон үйлдвэрийн анхны ажилчид дадлага хийж байсан бөгөөд тэд эх орондоо буцаж ирээд үндэсний залуу шинэ үйлдвэр дээрээ Хятад нөхдөөсөө сурсан мэргэжилдээ эзэн нь болж нэр төртэй ажиллаж байгааг харахад бахдам сайхан байна. Н.Банзрагч 1960 оны 5-р сарын 29. №127/7569/ ЖОУ ЭНЬ-ЛАЙ НИЙСЛЭЛ ХОТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ Өчигдөр 12 цагийн орчим манай хүндэт зочин Жоу Энь-лай, Чэн И нар болон тэднийг дагалдан яваа нөхдийн суусан авто машины цуваа Сталины нэрэмжит төв гудамжаар явахад хөдөлмөрчид хүүхэд багачууд цөм баяр хүргэж халуун дотно угтаж байлаа. Нөхөр Жоу Энь-лай нийслэл хотын байдалтай танилцахад нөхөр Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын барилгын коммисын дарга Д.Майдар, Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав нарын зэрэг нөхөд хамт явав. Мөн хэвлэл радиогийн төлөөлөгчид дагаж явлаа. Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал нар болон тэднийг дагалдан яваа хүмүүсийн суусан авто машин нийслэл хотын их тойргоор явж хотын баруун хойт дүүргийн “Тасганы овоо” гэдэг өндөрлөг дээр гарч ирлээ. Тэндээс ерөнхий сайд нийслэл хотын харахад хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа Улаанбаатар хотын байдлыг нөхөр Жоу Энь-лайд товч танилцуулав. Мөн улсын барилгын комиссын нэгдүгээр орлогч дарга Б.Чимэд Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төлөвийг ярьж өглөө. / 1960 оны 5-р сарын 29. №127/7569/ МОНГОЛЫН АЖИЛЧИД ЭРХЭМ ЗОЧИДТОЙ ЗОЛГОВ Эвдрэшгүй найрамдлын бас нэг илрэл Баяр хүргэлтийн уг, туг далбаагаар чимэглэгдсэн хаалгаар зочид суусан машины түрүүч орохтой зэрэг үйлдвэрийн гол хаалгаас гутлын фабрик хүртэл, замын хоёр талаар шигүү гэгч нь эгнэн үеэлж жагссан хүмүүс алга нижиглүүлэн ташиж уриа лозун цууриатууллаа. Ингэж Чойбалсангийн нэрэмжит аж үйлвэрийн комбинатынхан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, түүний орлогч Чэн И, тэдний бараа бологч нөхдийг угтан авав. Эрхэмсэг хүндэт зочдын хамт МАХН-ын төв Хорооны нэгдүгээр нарын бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав нарын зэрэг нөхөд цуг хүрэлцэн ирлээ. Аж үйлдвэрийн кобинатын дарга Гомбожав, хамт олныхоо өмнөөс айл хөрш их гүрнээс ирсэн хүндэт зочиддоо баяр хүргэж тус улсын ахмад үйлдвэрийн нэг дээр хүрэлцэн ирж монголын
771 ажилчидтай золгон мэндчилж байгаад нь гүн талархал илэрхийлэн кобинатын үйл ажиллагааны байдалтай товч танилцуулав. Нөхөр Жоу Энь-лай Чэн И болон цуг хүрэлцэн ирсэн нөхөд элэгсэг дотно угтсан үй түмэн ажилчдад баяр хүргэн мэндэлсээр гутлын фабрик руу очлоо. Тэнд ажлын гутлын цех рүү ороход тэнд байсан ажилчид урамтай сайн угтаж ажилчин Ичинхорлоо, инженер эмэгтэй Цэнд-аюуш нар цэцэг барив. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай баяр хүргэе! Монгол Хятадын ах дүүгийн найрамдал мандтугай! Эрхэм хүндэт зочид тавтай морилно уу! Гэсэн үгтэй улаан дэлгэж энд тэндгүй хадаж суурь машин дээрээ Монгол Хятадын далбаа, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орнуудын далбаа энэ цехэд ажиллаж байгаа хүн бүр өнөөдөр онцын их баяр хөөртэй байгаа нь илэрхий. Тэдний баярлаж мишээсэн царайг харахад улс түмний найрамдал, даян дэлхий энх тайвныг ерөөсөн үг зөвхөн ханан дээр хадаастай төдийгүй, энэ олон ажилчдын зүрх сэтгэлд шингээстэй байгаа нь яахын аргагүй тодхон ажээ. Гутлын Фабрикийн дарга Аравжир өөрийн фабрикийн тухай тайлбарлан ярихдаа БНЧУ-ын тусламжаар байгуулагдсан энэ фабрик жилдээ 1260000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ажлын гутлын энэ цех нэг ээлжинд 800 гаруй хос гутал үйлдвэрлэнэ гэж ярьлаа. Орчин үеийн 500 гаруй суурь машинаар тоноглогдсон шинэ фабрик руу зочид орж эсгүүрийн тасаг жижиг хэсэг ба өсгий бэлтгэх, дээд доод эсгүүр гаргах дөрвөн хэсгийнх нь ажиллагаатай танилцав. Бүх эсгүүр нь механикжсан энэ тасгийн ажиллагааг зочид их сонирхлоо. Тэндээс хоёрдугаар давхарт гарч, савхин гутал, төрөл бүрийн ботинк, шаахай үйлдвэрлэдэг тасгуудын ажиллагааг үзэв. Гутлын фабрикийг зочид үзэх үед нөхөр Жоу Энь-лай Чэн И нар ажилчдаас, ажил төрөл, аж амьдралыг нь сонирхон асууж байлаа. Ажилчид эрхэм хүндэт зочиддоо хятад, монголын найрамдлын энгэрийн тэмдэг зүүлгэж гар барьж Монголын ажилчин анги, нийт хөдөлмөрчдийн чин сэтгэлийн баяр, ерөөлийг аугаа их Хятадын ард түмэнд уламжлан өгөхийг хүсч байлаа. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд 19 настай ажилчин Уртнасан, ажилчин эмэгтэй Дорждулам, Гаамаа, нартай дотно ярилцаж, тэдний ажил хөдөлмөрт амжилт хүсэн ерөөж гарыг нь атгав. Эрхэм хүндэт зочин Жоу Энь-лай БНМАУ-д айлчлах тухай мэдээ аваад аж үйлдвэрийн кобинатын олон цохицтой ажлын долоо хоног зохиож тавдугаар сарын төлөвлөгөөг нийт үйлдвэрийн хэмжээгээр давуулан биелүүлэх бололцоотой болжээ. Манай фабрик оны эхний дөрвөн сарын төлөвлөгөөг 105,8 хувиар биелүүлсэн нь энэ сарынхаа төлөвлөгөөг ч лавтай давуулна гэж гутлын фабрикийн дарга ярьлаа. Нөхөр Жоу Энь-лай , Чэн И нарт хүүхдийн сөөхий бэлэглэв. Монгол Хятадын ард түмний найрамдлын бэлэг тэмдэг болсон нэхмэлийн фабрик дээр зочдыг хүрэлцэн ирэхэд тэндхийн олон ажилчид хашаандаа гарч нөхөр Жоу Энь-лай, түүний орлогч Чэн И болон дагалдан яваа нөхөд, МАХН, засгийн удирдагчдыг баяртай угтлаа. Хятад Монголын төрийн далбаа урьхан салхинаа намирсан фабрикийн талбай дээр ах дүүгийн найрамдлын элэгсэг үг цууриалж байлаа. Нэхмэлийн фабрикийн дарга Ойдовдорж өөрийн үйлдвэрийн ажиллагаатай танилцуулж ярихдаа, тус фабрикийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсныг дурьдаад одоо ч гэсэн 80 шахам Хятад мэргэжилтэн ажиллаж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын тусламжтай байгуулсан жилдээ 1сая 200 мянган метр даавуу гаргах чадалтай энэ фабрикийг зочид холих тасгаас эхлэн үзэв. Энэ
772 тасагт Дашцэрэн ахлагчтай социалист хөдөлмөрийн төлөө бригад ажиллаж байдаг ажээ. Зочид тэр бригадын ажиллагаатай тодорхой танилцаж , социалист ёсоор ажиллах амьдрах зарчимаа сурч хэрэгжүүлэхэд нь их амжилт хүсэв. Ноолуур шалгах, бүдүүн ээрүүл нарийн ээрүүлийн тасгаар зочид явж сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон энэ фабрикийн ажиллагаатай танилцаж байхад ажилчид тэднийг элэгсэг дотно угтаж, баяр хүргэж байлаа. Энэ фабрикийн Бадарч даргатай нарийн ээрүүлийн тасаг тавдугаар сарын төлөвлөгөөг хугацаанаас нь долоо хонгийн өмнө 109,3 хувиар биелүүлж, социалист уралдаанд түрүүлэн яваа бригадад олгох дарцаг авчээ. Ажилчид тэр дарцагаа Жоу Энь-лай өгч улмаар найрамдалт хятадын аж үйлдвэрийн нэг тэргүүний бригадад дамжуулан өгхийг хүсэв. Фабрикийн тасаг бүр хүндэт зочиддоо баяр хүргэсэн уриа лозун байсны дотор, утасны олон өнгийн ээрүүлээр “Монгол Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон онцгой харагдаж байлаа. Манай эрхэм зочин ажилчин Цэцэгбал, Цүүнцаз нартай ярилцаад нэг залуу ажилчны дэргэд очиж –Хэдэн настай вэ? Гэж асуулаа. Тэр бол 16 настай Хайнзаны Өөдөс гэдэг залуу байв. -Чи аль аймгаас ирсэн бэ? Гэж нөхөр Ю.Цэдэнбал асуухад Өвөрхангай аймгийн Зүүнбаян сумаас долдугаар анги төгсөөд ирсэн гэж тэр цовоо хариуллаа. Нөхөр Жоу Энь-Лай тэр хүүг курс төгсөөд ажиллаж байгааг лавлаж мэдээд -Энэ хүүг улам сайн ажилчин болоход нь мэрийж туслах хэрэгтэй гэж хятад багшид нь захив. Тэр багш ч баяртай инээж бүх хүчээ дайчлан гэж хариуллаа. Нөхөр Жоу Энь-лай тус фабрикийн инженер Пүрэвжавтай танилцуулахад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд түүнтэй ярилцав. Зөвлөлт холбоот улсад таван жил суралцаад, нэхмэлийн үйлдвэрийн инженерийн дипломтой ирсэн тэр залуугаас нөхөр Жоу Энь-лай -Та хятдад очих саналтай юу гэж асуухад Пүрэвжав Би удахгүй очиж их хятадын хөгжилтэй танилцана гэв. Зочид фабрикийн байдалтай танилцаж гүйцээ бэлэн бүтээгдэхүүний үзэсгэлэн сонирхов. Монгол габардин, бостон, хул цэлэм, сэлэнгэ сүлжмэл, одончуу, аяны хөнжил, одеяло, зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг манай зочид үзэж яс чанарыг нь өндөрөөр үнэлэв. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг үзэхдээ нөхөр Жоу Энь-лай иймэрхүү бүтээгдэхүүнийг гадаадын үзэсгэлэнгүүдэд ч тавьж болох юм. Жишээлбэл манай Кантонд жилд хоёр удаа олон улсын барааны үзэсгэлэн нээгддэг. Ирэх хагас жил тэнд тавивал сайхан л зүйл гэв. Нөхөр Жоу Энь-лай тус фабрикийн хамт олонд бэлэг барив. Фабрикийн дарга Ойдовдорж эрхэм зочиддоо бэлэн бүтээгдэхүүний альбом барьж дурсгав. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, түүний бараа бологчид монголын залуу ажилчин ангийн төлөөлөгчидтэй уулзаж ингэж элэгсэг дотно ярилцсан явдал бол Монгол Хятадын ард түмний ах дүүгийн найрамдлын батжил бэхжилийн бас нэг тод илрэл нь боллоо. Ч.Чимид 1960 оны 5-р сарын 29. №127/7569/ Бүгд найрамдах Хятад ард улсад Шанхайн аж үйлдвэрийн хөгжилт Бээжин 5 дугаар сарын 27
773 Тус орны том хот Шанхайн металлургичид энэ онд Хятадын улс ардын аж ахуйд 2,5 сая тонн болд, 2,5 сая тонн цувимал өгөх юм. Саявтар хралдсан Шанхай хотын ардын төлөөлөгчдын хурлын чуулган 1950 онд аж үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөө ёсоор Шанхайн машин үйлдвэрлэгчид энэ жилийн дотор суурь машины тоноглол 179 мянган тонн буюу ноднин жилийнхээс 28 хувир илүү үйлдвэрлэх юм. Бас нийт 1,5 сая киловаттын чадалтай турбргенератор үйлдвэрлэх бөгөөд ноднин жилийнхээс 75,7 хувиар давах юм. Энэ жил Шанхайн үйлдвэрийн газрууд 16 мянган төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Уг төлөвлөгөөнд бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх авах арга хэмжээнд онцгой анхаарал тавьжээ. Хөнгөн аж үйлдвэр улам хөгжиж цаг гэрэл зургийн аппарат, радио хүлээн авагч, оёдлын машин унадаг дугуйны үйлдвэрлэлт ихээхэн нэмэгдэнэ. 1960 онд Шанхайд их барилга улам өргөжих бөгөөд түүнд 1024 сая вонн төсөвлөсөн нь ноднин жилийнхээс 20 хувиар нэмэгджээ. Энэ жил Шанхайд ажилчин албан хаагчдад зориулан 1,5 сая хавтгай дөрвөлжин метр сууц барих юм. 1960 оны 5-р сарын 29№ 127/7569/ Социалист орнуудын ах дүүгийн найраймдал, нягт хамтын ажиллагаа бол социализм коммунинзм өрнүүн байгуулахад шийдвэрлэх хүчин мөн Хархорины сангийн аж ахуйд хөдлөомөрчдийн цуглаан болсон нь Хархорин 5 дугаар сарын 29. БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай Хархорины сангийн аж ахуйд айлчилсан явдалтай холбогдуулан өнөөдөр хархорины сангийн аж ахуйн төвд Монгол хятадын найрамдлын цуглаан боллоо. БНХАУ, БНМАУ-ын төрийн далбаа нөхөр Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал нарын хөргөөр чимэглэсэн индрийн өмнөх талбай дээр олон зуун хүн цугларсан байв. Цугларагсдыг дотор сангийн аж ахуйн ажилтан ажилчид Өвөрхангай аймгийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид сумын төвийн ард иргэд өндөр настан хүүхэд хөгшид цөм хүндэт зочинтойгоо уулзан золгохоор иржээ. Тэд их хятадын ард түмний жолоодогч Моа Цзе-дун, нөхөр Лю Шао-ци, Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарын хөрөг хүндэт зочин ерөнхий сайдад сайн сайхныг ерөөж монгол хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, аугаа их Зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан социалист лагерийн батжил бэхжилтийг ерөөсөн лозун транспарант цэцгийн баглаа зэргийг барьсан байв. БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай БНХМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал ерөнхий сайдын бараа бологчид болон БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал нарын үэрэг нөхдийг индэр дээр гарч ирэхэд цугласан олон зуун үн алга нижигнүүлэн ташиж ура лозун цууриатуулж байлаа. Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Цоодол цуглааныг нээж аугаа их хятадын ард түмний төлөөлөгчид чин сэтгэлийн баяр талархал хүргэж үг хэллээ. Дараа нь хархорины сангийн аж ахуйн социалист хөдөлмөрийн бригадын ахлагч нөхөр Даржаа үг хэлэв. Нөхөр Даржаагийн хэлсэн үг
774 Эрхэм хүндэт зочид оо. Монголын хөдөө аж ахуйн ажилтан бид, ялангуяа хархорин сангийн аж ахуйн хамт олон өнөөдөр их баяртай байна. Манай улсын эрхэм хүндэт зочин БНХАУын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай болон түүний бараа бологчид, МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нам засгийн бусад удирдагчид манай сангийн аж ахуйд зочлон ирсэн явдал бол бидний сэтэлд хэзээ ч мартагдашгүй сайхан үйл явдал болж байна. Эрхэм хүндэт та бүхэнд манай хамт олны өмнөөс чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлэн дэвшүүлье. Алга нижигнэтэл ташив. Манай орны сангийн аж ахуйг хөгжүүлэхэд зөвлөлт холбоот улс, БНХАУ, социалист бусад орон ах дүүгийн их тусламж үзүүлж байна. Өнгөосөн оноос эхэлж манай сангийн аж хауйд ах дүү их хятадын ард түмний хөвүүд охид биеэр ирж бидэнтэй хамт энд тариалангийн талбайг усжуулах их барилгыг амжилттай барьж байна. Энэ нь манайулсад хөгжиж байгаа газар тариалангийн ажилд шинэ хуудас нээж байгаа зүйл мөн. Усжуулах системийг барьж дууссаны дараа бид гангийн аюулаас бүрэн ангижирч их ургац байнга авч өөрийн орныг үр тариагаар тус дөхөмыг үзүүлэх юм. Тэр нь манай орны социализммын байгуулалтад чухал хувь нэмэр болно. Ингэж манай оронд сэтгэл харамгүй тусалж байгаад манай эрхэм зочин ерөнхий сайд танаар дамжуулан ах дүү хятадын ард түмэн, түүнийг ялалтаас ялалтад амжилтаас амжилтад зоригжуулан зохион байгуулж байгаа хятадын алдарт баатарлаг коммунист нам ба суут мэргэн удирдагч Мао Цзе-дун монголын хөдөө аж ахуйн бүх ажилтан ажилчид тус аж ахуйн хамт олны өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Ах дүү хятадын ард түмэн коммунизмын үр үүсгэл болсон ардын коммунуудаа амжилттай байгуулан хөгжүүлж хөдөө аж ахуйдаа социалист аугаа их өөрчлөлт хийж байна. Бид ах дүү нарынхаа гялалзсан амжилтанд зүрхний угаас баярлаж бахархан тэднээс ямагт их юм сурч байдаг. Социализм байгуулах үйл хэрэгт улам их амжилт олохыг монголын хөдөө аж ахуйн ажилтан ажилчдын төлөөлөн ерөөж байгааг минь ерөнхий сайд та хятадын олон сая тариачид хөдөө аж ахуй ажилтан ажилчин анрт уламжлахыг хүсье. Эрхмэ хүндэт зочин та бүгд манай оронд таатай сайхан саатан морилно уу. Хархорины усжуулах системийн барилгын дарга нөхөр Юань Ди-Жинь үг хэлэв. Нөхөр Юань Ди-Жюний хэлсэн үг Хүндэт ерөнхий сайд Жоу Энь-лай, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар аа манай хүндэт ерөнхий сайд Жоу Энь-лай БНМАУ-д зочлон ирэх мэдээг хүлээн аваад манай усжуулдах системийн бүх ажилчин ажилтан бүр их баяр баясгалантай байсан бөгөөд ажлийн бодит амжилтаараа сайд нараа угтан хүлээж байлаа. Одоо би юуны өмнө манай усжуудах системийн бүх ажилчнийг төлөөлж сайд нарт чин сэтгэлийн угаас халуун баяр хүргэж сайд нарт эрүүл энх сайн сайхныг ерөөе. Алга нижигнэтэл ташив. Манай 560-р ангийн Хархоринд барьж байгаа усжуулах системийн барилга ноднин жилийн 4-р сараас эхлэн энд ажиллах Хятад ажилчин нөхөд бөөн бөөнөөрөө ирж бэлтгэл ажилдаа орсон юм. 5-р сарын сүүлчээр ажилчин ажилтан нөхөд цөм ирж гүйцсэн. Ингээд зургаан сараас зүйл зүйлийн ажил эхлэв. Бид социализмийг байгуулах намын ерөнхий шугамын гэрэлт туяаны дор нам засгаас тавьж байгаа суут мэргэн бодлогоор удирдуулан олон түмний идэвхи хөдөлгөөнийг ихээр өрнүүлж улс гүрнийхээ их үсрэнгүй дэвшилтийн цог жавхланг монгол
775 улсад авчирч бүх ажилчин ажилтан нөхөд өөрийн эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэхтэй адил хувьсгалийн эрч зоригоо бадруулсаар ноднин жилийн төлөвлөгөөгөөр 21,4 хувиар давуулан биелүүлсэн юм. Бид ажлаа хэсэг хэсгээр нь хийн дуусгаж хэсэг хэсгээр нь ажилд оруулдаг өөрийн улсад дэлгэрсэн туршлагыг хэрэгжүүлэн тохиромжтой хүч чадлаа төвлөрүүлж хүчир бэрхийг тэсвэрлэн үерийн усыг ялан давж тус барилгын гол болох толгойн барилгын ажлыг төлөвлөсөн ёсоор урьдчилан биелүүлхээс гадна 2500 га газрын тариаг услах сувгийн бүх ажлыг хийж дуусгаад Монгол лусад хүлээлгэн өгч ашиглалтанд урьдчилан оруулсан юм. Ноднин жилийнхээ амжилтын суурь дээр өнөө жил манайд 560-р усжуулах ангийн бүх ажилчин ажилтан нөхөд Мау Цзен-дун үзэл санааны улаан тугыг өндөрт мандуулж үргэлж үсрэнгүй дэвшиж байна. Мөн үүний хамт техникийн дэвшилт ба техникийн хувьсгалаар гол болгосон чанар сайтай эх бүтээл гаргах улаан тугийн хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Жишээлбэл шороог дамнаж зөөдөг байснаа түрдэг тэргээр зөөдөг болж шороо нэмж тэгшлэх ба нягтруулах ажлыг булаар булдах болсноор дундыг баримталбал ажлын бүтээлийг хагасаас нэг дахин нэмэгдүүлсэн юм. Зарим бригад тасагт өдөрт хүн бүр 25-40 куб метр шороо гаргаж өндөр амжилт үзүүлсэн юм. Мөн түүнчлэн тод хөрөөдөх рамыг санаачлан бүтээж ажлынхаа бүтээлийг 2 дахин нэмэгдүүлсэн. Энэ оны дөрөвдүгээх сарын төлөвлөгөөг хоёр хоногийн өмнө 81 хувиар давуулан биелүүлж аугаа их Майн бэлэг болгосон юм. Эдгээр амжилт бол БНМАУ-ын засгийн газраас бидний ажилд ихээхэн тусалсантай холбоотой юм. Өнөөдөр би БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал БНМАУ-ын нам засагт чин сэтгэлийн угаас талархаж байгаагаа илэрхийлье. Алга ташив. Хүндэт ерөнхий сайд Жоу Энь-лай БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал та нар одоо Хархориноос явах гэж байна би манай 560-р усжуулах ангийн бүх ажилчин ажилтныг төлөөлж та нарыг баяр баясгалантайгаар үдэхийн хамт та нарт илэрхийлэх нь - Бид амжилтандаа тайвшрахгүй ялалтаас ялалт өөд дэвшиж Хархорины усжуулах системийн барилгын энэ жилийн үүргээ амжилттайгаар хугацааны өмнө заавал биелүүлнэ. Монгол Хятадын ард түмний хамтын ажиллагааа мандтугай. Алга удтал нижигнэтэл ташив. Дараа нь БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай үг хэлэв. Нөхөр Жоу Энь-лайн хэлсэн үг Эрхэм хайрт нөхөр дарга Ю.Цэдэнбал аа. Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга аа. Хайрт нөхөд өө найз нараа Өвөрхангай амйгийн намын хорооны нарийн бичгийн дарга бидэнд хандан сайн сайхныг ерөөж найрсан сайхан үг хэлсэн явдалд баяр талархлаа илэрхийлье. Алга таишв. Энэ цуглаанд оролцож байгаа завшааныг ашиглан Хятадын 650 сая ард түмэн, Хятадын тариачид малчдаас Монголын тариачид малчид болон тус цуглаанд оролцож байгаа та нөхдөд илгээсэн баярыг уламжилъя. Мөн манай тариачид ба малчдын өмнөөс та бүахэд цаашдын ажилд нь улам их амжилт олохыг ерөөснийг уламжилъя. Алга ташив. Усжуулах системийн барилга дээр ажиллаж буй манай хятад мэргэжилтнүүд эрхэлсэн ажлаа сайн хийж байна гэж сонсоод их баяртай байна. Тэдний ажилд монголын нам засгаас ихээхэн анхаарч тусламж дэмжлэг үзүүлж байгаа учраас
776 амжилт олж байна. Энэ олж байгаа амжилтын талаар би өөрийнхөө ард түмэнд уламжлах болно. Алга ташив. Нөхөд өө, найз нараа БНМАУ бол өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн хувьд ихээхэн баялаг орон юм. Социализмийг бүрэн төгс байгуулахын тулд юуны өмнө үйлдвэр аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн үүний хамт хүн амаа олшруулах хэрэгтэй байна. БНМАУ-ыг цэцэглэн хөгжүүлэхийн тулд нүүдлийн мал аж ахуйг сууршиулах хэрэгтэй. Ялангуяа газар тариаланг хөгжүүлэх нь чухал юм. Танай энэ сангийн аж ахуйн усжуулах систем нь БНМАУ цаашид газар тариаланг хөгжүүлэх сайхан ирээдүйтэй байгааг харуулах зүйл юм. БНМАУ нь өөрийн дотоод хүчээр улс орноо цаашид улам хөгжүүлэх зорилгоо биелүүлэхдээ аж үйлдвэр хөдөө аж ахуйн талаар маш их амжилт олох ба мөн манай энэ сангийн аж ахуйг үлгэр жишээ аж ахуй болохыг хүсэн ерөөе. Алга ташив. Та нөхдөд цаашдын ажилдаа их амжилт гаргахыг хүсэн ерөөе. БНХАУ-аас БНМАУ-д үзүүлж байгаа тусламжийн барилгууд өнөөдөр бидний үзсэн усжуулах системийн барилга шиг амжилттай болж танай орны хөгжилтөнд тус нэмэр болно байх гэж найдаж байна. Энд ажиллаж байгаа хятад ажилчид та нөхдөд захиж хэлэх зүйл гэвэл өөрсдийнхөө эрхэлсэн ажилдаа хариуцлагатай чанартай улам түргэн сайн ажиллах явдал мөн. Бас цаашдынхаа ажил дээр тогтвортой ажиллах хэрэгтэй бөгөөд энэ барилгаа дууссаны дараа бусад хэрэгцээтэй газар сайн дураараа очиж улам их хүчин чармайлт гаргахыг та нарт уриалья. Алга ташив. Та нөхөд энд ингэж өргөө олноороо цугларч биднийг угтан авсан явдалд баярлаж талархсанаа илэрхийлья. Энэ цуглаан бол хятад монголын ард түмний эвдрэшгүй найрмдалын тод илэрхийллийн нэг мөн. Энэ сангийн аж ахуй нь хятад монгол хоёр улсын ард түмэн үйлдвэрлэл амьдарлын хувьд хамт доно байгаагийн илрэл болж байна. Алга ташив. Хятад Монгол хоёр улсын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрамдал мандтугай. Алга ташив. Хятад Монгол хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа харилцан туслалцах харилцаа мандтугай. БНМАУ мандтугай. Нижигнэтэлл алга ташиж, уриа хашгирав. Дараа нь МАХНын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал үг хэлэв. Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Эрхэм нөхөр Жоу Энь-лай эрхэм найз нөхөд өө Бүгд найрмадах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд манай дотны найз нөхөр Жоу Энь-лай, Хятад ард улсаас хүрэлцэн ирсэн бусад хүндэт зочид та бүхэнтэй энэ нутагт учран уулзаж байгаадаа бид их баярлаж байна. Бүгд найрамдах монгол ард улсын хөдөлмөрчид аугаа их найрамдалт хөрш Зөвлөлт холбоот улс, бүгд найрамдах хятад ард улсын дэмжлэгээр эртний түүхтэй энэ нутгаа одоо үед сэргээн цэцэглүүлж байна. Орхон голын энэхэн хооронд урьд цагт эртний монголын нийслэл хархорин хот оршиж байсан юм. Феодалын үеийн монгол улсын тэрхүү нийслэлийг ихэвчлэн перс хятад зэрэг янз бүрийн орноос олзлогдож ирсэн уран дархчууд байгуулжээ. Боолоын хүч хөдөлмөрөөр барьсан тэр хот сүүл сүүлдээ феодалын үеийн тасралтгүй дайн самууны хөлд сүйдэж баларсан билээ. Яг энэ суурь дээр шарын шашны эрдэнэзуу хийд анх удлаа байгуулагдаж хэдэн зуун жилийн турш ард түмнийг мунхруулах гол голомтын нэг болж байлаа. Монголын ард түмэн, ардын төр тогтсоны үрээр ангийн хурц
777 тэмцэл хийж сүм хйид харгис лам нарын нөлөө ноёрхлоос аль хэдийнээ ангижирч чадсан юм. Эрдэнэзуу одоо түүхийн дурсгал болон үлджээ.одоо хархорины нүүр царай тэс өөо болж ах дүү социалист орнуудын тусламжтайгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чухал төв болон хувирч байна. Манайд ганцхан хархорин өөрчлөгдөн хөгжиж байгаа ч юм биш. Мнай над найз нөхдийн сэтгэл харамгүй тусламжийн ачаар манай оронд эдийн засаг, соёлын төв газар цөөнгүй багйуулагдаж байна. Социалист орнуудын ард түмний харилцан туслалцах найрсаг хамтын ажиллагааны хүчирхэг хүч чадлыг хархориноор жишиж үзэхэд ил тод байна. Бид зөвлөлт холбоот улсын техникийн тусламж дэмжлэг зөвлөлтийн өндөр мэдлэг дадлага бүхий мэргэжилтний тусламжтайгаар атар газар эзэмших сангийн аж ахуйн нэг юм. Орчин үеийн техникээр сайтар тоноглосон энэ аж ахуй үр тарианы үйлдвэрлэлийн зорилтыг амжилттай шийдвэрлэж байна. Тус аж ахуй өнгөрсөн 1959 онд 13 мянга гаруй га талбайд тариа тарьж усжуулах газар га тутмас дунджаар 13 центнэр баялаг сайхан ургац хурааж авсан байна. Одоо энэ аж ахуй усжуулах газар тариалангийн нэг тус болон хувирч байна. Энэ усжуулах систем ажилвал усжуулах тариалангийн талбайгаас их сайн ургац авах бололцоотой болох юм. Түүнээс гадна монгол оронд барьж байгаа 533 киловаттын чадалтай усан цахилгаан станц манай хятад найз нөхдийн уран гараар бүтээн босч байгаа. Бид энэ сайхан усжуулах систем манайд нэвтрэх гэж байгаа. БНХАУ-ын тусламжтайгаар сахарын завод байгуулна. Үүнээс үзэхэд соёл аж ахуй энэ бүгдийн барилга байшин бүхий орчин үеийн ажилчдын суурин анги бий болох юм. Ах дүү ард түмний интернационалист ариун сайхан найрамдлын бэлэг тэмдэг болоод байгаа орхон голын үр шимтэй энэ хөндий ийм сайхан ирээдүйтэй юм. Манай ард түмний сайн сайхан аз жаргалын төлөө энд шургуу хөдөлмөрлөж байгаа БНХАУ, ЗХУ, Унгар улсын баатарлаг ажилтан мэргэжилтэн нарт манай ард түмэн, манай нам эвслийн зүгээс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. (Алга нижигнүүлэн ташив) Нөхөд өө БНХАУ-ын төрийн зөвлөлин ерөнхий сайд эрхэм нөхөр Жоу Энь-лай, хятад ард улсаас хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг манай орны хөдөлмөрчид хайр талархлын ариун сэтгэлээсээ халуун дотноор угтан авч уулзан ярилцаж байна. Энэ бол монгол хятадын ард түмний ах дүүгийн найрамдал эвдрэшгүй бат хэлхээ холбооны гэрчилгээ мөн. Манай ард түмний төлөөлөгчдийг Хятад ард улсад айлчлан очиход агуу их хятадын ард түмэн хятадын коммунист нам, засгийн газар тэдний яруу алдарт удирдагчид цаг ямагт хамгийн элэгсэг дотноор хүлээн авч хүндэтгэснийг бахархалтайгаар санан дурсаж байна. Манай ах дүү хятадын ард түмэн монголын ард түмнийг хичнээн их хайр талархалтай ахалуун дотноор хүндэтгэн үздэг нь бидний агуу их БНХАУ-д очих бүрт илэрхий байдаг. Агуу их Хятадын ард түмэн эх орондоо социализм байгуулах улс түмний энх тайван аюулгүй байхын төлөө чармайн зүтгэж байна. Энд ажиллаж байгаа манай найз нөхөд БНХАУ, ЗХУ Унгар улсын ажилтан мэргэжилтэн нараас хичээн сурч тэдний баялаг сайхан туршлагыг цуцалтгүй эзэмшиж хөдөлмөр сурлагдаа шинэ амжилт олохыг манай намын төв хороо засгийн газрын өмнөөс тус сангийн аж ахуйн бүх ажилтан мэргэжилтэн та бүгдэд уриалья. Энэ их ач холбогдолтой услах систем барьж байгаа хятадын хөдөлмөрч хичээнгүй ажилчин мэргэжилтэн нарт цаашдын ажлын их амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе. Манай ард түмэнд туслах үр бүтээлтэй ариун сайхан хөдөлмөртөө цаашид их амжилт
778 олж, эрүүл саруул байхыг энд ажиллаж байгаа зөвлөлт хятад унгарын мэргэжилтэн ажилтан та бүхэнд хүсэн ерөөе. Хүчирхэг зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан социалист лагерийн ард түмний агуу их найрамдал ах дүүгийн бат холбоо улам гүнзгийрэн бэхжиж болтугай. (Алга нижигнэтэл ташив) Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрамдал мандтугай. (Алга нижигнэтэл ташив) Даян дэлхийд энх тайван мандтугай. Алга удтал нижигнэтэл ташиж, уриа цууриатуулав. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ Хүндэт зочид Эрдэнэ зууд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдс Жоу Энь-лай МАНХ-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга БНМАУ-ын сайд нөарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар Хахорин сангийн аж ахуйд айлчлах үедээ дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Эрдэнэзууг үзлээ. Хүндэт зочид Эрдэнэзууг үзэхэд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, БНМАУ-ын гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Цоодол, нарын зэрэг нөхөд хамт явлаа. Эрдэнэзууг үзсэний дараа эрхэм зочин Жоу Энь-лай сэтгээдлийн дэвтэрт “Энэ том сүм ба түүнд байгаа зүйл нь түүхий хичээлд хэрэглэгдэх чухал материал юм. Учир нь тэр үеийнбүдүүлэг харанхуй хоцрогдсон үеийн байдалтай зэрэгцүүлэн хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд нь ач холбогдолтой. Эндээс мөн тэр үед олон түмний шашин мухар сүсгээр мунхруулан төөрүүлж байсан дарлал боолчлолын иөн чанарыг танин мэдэх болно. Тэдгээр хөдөлмөрчин ард түмнийг дарлан ноёрхож байсан этгээдүүд одоо тонилжээ. Хөдөлмөрчин ард түмний барьж байгуулсан урлагийн эдгээр зүйлс нь үүрд мөнх хадгалагдах болно” гэж бичив. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай хархорин сангийн аж ахуйд айлчилсан нь Хархорин 5 дугаар сарын 29 Хархорины сангийн аж ахуйн олон ажилчин Өвөрхангай аймгийн хөдөлмөрчдийн төлөвлөгчид гоёлынхоо хувцас өмсч 5 дугаар сарын 29ны өглөө эрт онгоц буух талбай дээр цугласан байлаа. Өглөөний хөөрч байгаа наран доогуур Хөнгшин орхоны хөндий залуугийн сэтгэл мэт уудам цэлийн түүний захад хөхрөн харагдах намхан уулсын дээгүүр хүмүүсийн хараа чиглэжээ. Хүндэт зочины морилон ирэх тэр зүг харвал өргөн их тарианы талбар бууралтан цэлийж, түүний дээгүүр дөнгөж соёолж байгаа түмэн түрүүний уур амьсгаа болсон ногооны униар татаад ажилсаг хөдөлөрч анд хятад нөхдийн маань гараар бүтсэн 9000 гаруй га тарриалангийн талбай суваг найман зүгтээ судас тэлэн жирийжээ. Найрамдалт ард түмнийхээ төлөөлөгч хүндэт зочныг угтан хүлээж авахаар цугласан олон хүн Мао Цзедун, Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай, Ж.Самбуу нарын хөрөг эх орондоо социализм амжилттай
779 байгуулж байгаа их Хятадын ард түмэнд баяр хүргэсэн лозун “Монгол Хятадын ард түмний мөнхийн найрмадал мандтугай”, “манай хүндэт зочин ерөнхий сайд Жоу Энь-лай та тавтай саатан морилно уу” гэсэн үгийг монгол хятадаар бичсэн улаан тууз барьжээ. Цугларсан олны дотор Хархорины усжуулах их барилга барьж байгаа хятад ажилчдын төлөөлөгчид оролцсон байв. Алсын уулсын дээгүүр мөнгөн цагаан онгоц алтан нарны гэрэлд гялтганан гарч ирлээ. Цугларсан хүмүүс баяр хөөр болж монгол хятадын ард түмний найрамдлын тухай дуу цууриатуулж байлаа. Олны ширтэн хүлээсэн нисэх онгоц газардан буухад нисэх онгоцноос нөхөр Жоу Энь-лай Ю.Цэдэнбал нар түрүүлэн гарч ирэхэд цугларсан олон зуун хүн алга нижигнүүлэн ташиж уриа цууриатуулан угтлаа. Мөн нисэх онгоцноос БНХАУ-ын гадаад явдлын яамны орлогч сайд Цэн Пэн-Фей, гадаад худалдааны яамны орлогч сайд Ли Цян, улсын төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, төрийн зөвлөлөийн ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Ци-Чян гадаад худалдааны яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-ций, БНХАУаас БНМАУ-д сууга онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Се Фу-Пен нар гарч ирлээ. БНМАУ-ын сайд нарын зөвлөлөлийн орлогч дарга хөдөө аж ахуйн яамны сайд Н.Жагварал, гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Шарав нар хүндэт зочдын хамт тус сангийн аж ахуйд хүрэлцэн ирэв. Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Цоодол, Хархорин сангийн аж ахуйн дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга З.Цоодол, тус сангийн аж ахуйн дарга Пүрэв, услах ситемийн барилгын дарга Юань Ди-Жинь нарын зэрэг нөхөд хүндэт зочдыг угтан мэндлэх үед хөдөлмөрчид уриа лозун сүр жавланттай цууриатуулж байна. Аглаг хээр талын анхилам сайхан цэцгийн баглаа барьсан өсвөрийн пионорууд эрхэм хүнлэт зочдоо угтан очиж нөхөр Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал нарт сайн сайхны бэлэг дэмбэрэл болгож өнгөт цэцгийн цомирлог өргөн барив. Аж ахуй даяара хүндэтгэдэг ахмад настан Рагчаа, сангийн аж ахуйн тракторч Намхай нар хүндэт зочин Жоу Энь-лайд мөнгөн аяга дүүрэн тариаг алд цагаан хадган дээр тавьж “ Аян замаа та Амар сайн явж ирэв үү Алтан тарианыхаа дээж Арвай буудайн үрийг Аяга дүүрэн хийж Алд хадаг дээр тавьж Ариун сэтгэлийн угаас алдаот сайд таньдаа өргөн барья” гэж хэлээд өгөв. Хархиорин сангийн аж ахуйн дарга Пүрэв эрхэм зочин Жоу Энь-лай болон хамт яваа нөхдийг албан тасалгаандаа урьж аж ахуйнхаа ажл байдалтай дэлгэрэнгүй танилцууллаа. Сангийн аж ахуйн ажилтай танилцах үед нөхөрсөг яриа үүсч ерөнхий сайд Жоу Энь-лай -энэ сангийн аж ахуй хичнээн ажилтантай вэ гэж асуув. Сангийн аж ахуйн дарга -300 ажилчинтай -түр ажилладаг улирлын ажилчин олон байдаг уу? - 800 хүн улирлын ажилчнаар ажилладаг. Манай аж ахуй бол дөрөвхөн жил болсон аж ахуй атар газар эзэмшиж 15300 га гагаар тариа тарьж байна. Мөн хүнсний хэд хэдэн төрлийн
780 ногоо тарьдаг. 6000 га газар хагалаад байгаа. Ер нь манай энэ хавьд 30000 га газар тариалан тарих боломжтой юм гэж сангийн аж ахуйн дарга Пүрэвийг хэлэхэд нөхөр Жоу Энь-лай -та урьд ямар ажил хийж байсан бэ? Гэхэд -би сангийн аж ахуйд 23 жил ажиллаж байгаа хүн -өөрөө техник эзэмшдэг үү? -трактор жолоодож чаддаг боловч одоогоор жолоодоогүй байна гэж нөхөр Пүрэвийг хэлэхэд Ю.Цэдэнбал -танай компанийн жолооч нар цөм залуучууд биз гэхэд -Цөм залуу хүмүүс гэж аж ахуйн дарга Пүрэв хариуллаа. Манай сангийн аж ахуйд шинэ техникийг залуучууд эзэмшин барьж тэднийг зөвлөлтийн мэргэжилтэн нөхөд сургаж байна гэж нөхөр Ю.Цэдэнбал ерөнхий сайд Жоу Энь-лайд хэлэв. Нөхөр Жоу Энь-лай сангийн аж ахуйн улирлын ажилчдын хүчийг хаанаас олдгийг сонирхон асуухад -Манай сургуулийн сурагчид сангийн аж ахуйн тариа хураалтанд маш дуртай ирж ажилладаг юм гэж сангийн аж ахуйн дарга хариулав. Хүндэт зочин Жоу Энь-лай сангийн аж ахуйн даргад талархал илэрхийлж танай сангийн аж ахуйн тухай би үүнээс урьд хэвлэлээс уншиж танилцсан юм. Улам их зүйл бүтээх хэрэгтэй гэдэгт манай энэ сангийн аж ахуйн 1959 онд улсын дээд шагнал одон авсан юм гэж хөдөө аж ауйн яамны сайд нөхөр Н.Жагварал ерөнхий сайдад хэлхэд нь зүйтэй маш сайн байна амжилт ололтоо улам бататгахыг ерөөе гэж нөхөр Жоуб Энь-лай хэлэв. Хамгийн гол нь сангийн аж ахуйн ажиллагаанд техник цуцалтгүй нэвтрүүлж түүнийг гарамгай сайн эзэмших явдал байгаа юм гэж сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал хэллээ. Сангийн аж ахуйн дарга Пүрэв ерөнхий сайд Жоу Энь-лай сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нарт Монгол урчуудын хийсэн шатар бэлэглэв. Хүндэт зочин жоу Энь-лай мөн сангийн аж ахуйд дурсгалийн бэлэг гардуулж өглөө. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай Хархорины усжуулах системийн барилга үзэв Хархорин “Үнэн сонины тусгай сурвалжлага” БНХАУ-ын өгөөөр тусламжаар барьж байгаа үйлдвэр, хөдөө аж ахуйн олон барилгын нэг томоохон хэсэг бол Хархорин усжуулах системийн барилга юм. Одоо энэ барилгыг Хятад ард улсын хөдөлмөрч ажилчид эрч хурдаар барьж байна. Манай газар тариаланд чухал ач холбогдолтой энэ барилгыг БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай өнөөдөр үзлээ. Монгол Хятадын төрийн далбаа, Монгол ХЯтадын найрмадлыг ерөөсөн уриа лозунгаар чимэглэсэн усжуулах системийн толгойн барилгад манай хүндэт зочдыг очиход тус барилгын ажилтан ажилчид халуун дотно угтав. Нөхөр Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал нарыг суудлын машинаас гарч ирэхэд алга нижигнүүлэн ташиж баяр хүргэж байв. Нөхөр Жоу Энь-лайн хамт бНХАУ-ын гадаад явдлын яамны орлогч сайд Цен Пэн-фей, гадаад худалдааны яамны орлогч Ля Цян, улсын төлөөлөгчийн хорооны дарга
781 Лю Мин-фу, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч даргэ Лю Цин-да, БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Се Фу-шен нарын зэрэг нөхөд явлаа. Хүндэт зочид энэн баригыг үзээд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагаарал, гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-аас БНХАУ-д сууга онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Шарав, Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Цоодол нарын зэрэг нөхөд цуг явав. Нөхөр Жоу Энь-лай болон Ю.Цэдэнбал нар болоод бусад зочдыг умжуулах системийн барилгын дарга Юань Ди-Жунь орлогч пдарга Дин Яо, Хү Сян чжун, ерөнхий инженер Ли Вы Чжи, монгол инженер Даваасүрэн нар угтаж мэндлээд ерөнхий инженер Ли Вы Чжи барилгын ерөнхий бадйлыг танилцуулав. Зочдыг хүлээж авсан тасалгааны баруунтуурганд зурайтал татасна усжууллах системийн барилгын зургийг үзмэгц ерөнхий сайд Жоу Энь-лай, одоо бид хаана байна гэв -бид энд байна гэж инженер дугараг улаанаар будсан газрыг заалаа. Инженер барилгын тухай танилцуулж эхлэв. Энэ усжуулах системийн барилга ашиглалтанд орход нийтдээ 9636 га тариалангийн газрыг услах бөгөөд үүнээс цэвэр усжуулах талбай 8150 га юм. - бид өнгөрсөн оны 4 дүгээр сараас барилгынн бэлтгэл ажлыг эхэлж 6 дугаар сард барих ажилдаа орсон юм. Хамгийн түрүүн Орхон голд ус боох 18 метр урт далан барьж эхэлсэн, барилгын ажил нэлээд амжилттай явсны үрээр усжууулах системийн барилгын 70 хувийг бариад байна. Энэ байдлаар ашиглалтанд оруулах хугацааг хэд хэдэн сараар нааш татах найвдартай болж байна. Гол сувгийн урт 17 километр урт бөгөөд түүгээр урсаж багйаа ус нь 2,5 метр гүн болно. Ерөнхийдөө манай суваг 3 том салаа салбартай юм. Тэдгээрээс нийтдээ 214 жижиг суваг салж байна. Энэ усжуулах системийн барилгын сувгийн урт нь 375 километр буюу Хархориноос Улаанбаатар орохтой адил юм. Сувгийн дагуу 2480 бетон хаалт гүүр зэрэг зүйлийг барьж байна. Бидний зогсож байгаа тогойн энэ барилгаас 6 километр зайтай газар 528 киловаттын хүчтэй цахилгаан станц барьж байна. Түүнчлэн цахилгааны хүчээр ус татах хөөрөг барьж байгаа бөгөөд түүний өндөр нь 50 метр болно гэв. -танай энд монгол ажилтан бий гэж ерөнхий сайд Жоу Энь-лай асуув. -төлөвлөчид буй, төдий олон биш энд көвхөн инженер Даваадсүрэн байгаа гэж инженер Ли Вы-чжи хэлэв. Жоу Энь-лай Хархорины усжуулах системийн монгол инженер Даваасүрэнтэй гар барилцан танилцаж хятад хэл мэддэг үү гэж асуув. Маш муу мэднэ гэж Даваасүрэн хятадаар хариуллахад инженер Ли Вы чжи манай Даваасүрэн саяхан Бээжинд байгаад ирсэн гэлээ. Шар мөрний усан сангийн станц, Бээжингийн дэргэдэх усан сангийн станцыг үзсэн гэж ерөнхий сайд асуухад Үзсэн тэндээс их зүйл сурах газар байгаа юм. Танай усжуулах газар одоо хичнээн газар усалж болох вэ? 2500 га газар усалж болно гэжДаваасүрэнг хариулахад нөхөр Ю.Цэдэнбал усжуулах системийн газрын урт өргөн нь хэдэн километр вэ гэж асуув. Урт нь 15 километр, өргөн нь 12 километр гэж гэж инженер Ли Вычжи хариулав. Ианай монгол инженер аль зэрэг ажиллаж байна гэж нөхөр Ю.Цэдэнбалыг асуухад Их сайн ажиллаж байгаа, ажилд биечлэн оролцдог хүн гэж хятад инженер хэлэв. Манай нөхдийг их сайн сургаж өгөхийг хүснэ гэж нөхөр Ю.Цэдэнбал хэлэв. Энэ үед
782 Манай Юань Ди жюнь дарга бол энэ барилгыг барихад бэлтгэж барих бүх цагт хамгийн идэвхитэй ажилласан гэж сайд нөхөр Н.Жагваарал усжуулах системийн барилгын даргыг ерөнхий сайд, сайд нарын зөвлөлийн дарга нарт танилцуулав. 1938 онд японы эзэрхэг түрэмгийн нарын эсрэг дайнд оролцож явсан бөгөөд одоо хятад ард улсын усжуулах яамны товчооны даргын үүрэгт ажил хийдэг энэ хүн бол манай улсын хархорины усжуулах системийн барилгыг хурдан дуусгахын төлөө бүх хүч чармайлтаа тавин ажиллаж багйаа юм байна. Хархорины сангийн аж ахуйн тариалангийн талбайд ямар ямар тариа тарьсан юм бэ? Гэж нөхөр Жоу Энь-лай сонирхов. Манай эндхийн хөрсөнд улаан буудай сайн ургадаг. Эндхийн сан аж ахуй улаан буудай хошуу будаа зэргйиг тариалдаг юм гэж нөхөр Даваасүрэнг хариулахад Хүнээ сайн сургаж ажиллуулах хэрэгтэй. Танай ажилчид сайн сурч, газраа сайн усжуулбал ургацаа ихээхэн нэмэгдүүлнэ шүү дээ. Гэж нөхөр Жоу Энь-лай хэлэв. Усжуулсаны дүнд манай сангийн аж ахуй га газраас адаг нь 15 центнер ургац авч болно гэж аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Цоодол хэлэв. Ерөнхий сайд Жоу Энь-лай орчин тойронд байсан хятад ажилчидтай элэгсэг дотно ярилцаж тэдний ажил амьдралтай танилцав. Тэгээд хархорины хавийн байгаль цаг уур, газар зүйн байдал зэргэтэй дэлгэрэнгүй танилцлаа. Зарим ихээхэн үерийн үеэр ус 3 метр дээш өргөгддөг боловч манай энэ барилга бол 200 жилд тохиолддог ямар ч үерийг давж чадах чадалтай юм гэж инженер Даваасүрэн танилцуулав. Нөхөр Жоу Энь-лай усжуулах системийн толгойн барилгын хаалтыг өөрөө хааж эргүүлгийг эргүүлж үзлээ. Тэгээд Барилгын удирдах нөхөд барилгыг чанартай сайн барих хэрэгтэй. Үер бол барилгыг амархан эвддэг. Иймд чанарыг л сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөв. Хүндэт зочид толгойн барилгаас явж усан цахилгаан станцийн барилгыг үзэж сонирхов. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ Ерөнхий сайд Жоу Энь-лай Хужиртын амралтын газар морилон ирэв ХУЖИРТ 5 дугаар сарын 19 (Үнэн сонины тусгай сурвалжлага) БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар тус улсад найрсагаар айлчилж байгаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай дагалдах хүмүүсийнхээ хамт өчигдөр хужиртын амралтад морилон ирэв. Мөн БНХАУ-ын элчин сайд Се Фу-шен ерөнхий сайдыг хамт морилон ирэв. Хужиртын нисэх онгоцны буудал дээр зочдын суусан нисэх онгоцыг буухад Хужирт суумын төвийн хөдөлмөрчид, амрагчид Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Хятад ажилчдын төлөөлөгчид олон зуун хүн хүндэт зочноо баяртай угтан хүлээж авлаа. Найрамдалт хятадын их ард түмний төлөөлөгчдийг угтахаар очсон хөдөлмөрчид нөхөр Мао Цзе-дун, Ж.Самбуу, Жоу Энь-лай, Ю.Цэдэнбал, нарын хөрөг БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаа , хүндэт зочиндоо баяр талархал илэрхийлсэн лоозон өнгө бүрийн туг далбаа барьсан байлаа. Нисэх онгоцноос нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нарыг гарч ирэхэд хөдөлмөрчид алга нижигнүүлэн ташиж “Ах дүүү Хятадын ард түэн мандтугай”, “Хүндэт зочин Жоу Энь-лайд баяр
783 хүргэе”,”Монгол Хятандн ард түмний мөнхийн найрамдал мандтугай”, гэсэн уриа сүр жавхлантай цууриатуулж байлаа. Манай эрхэм хүндэт зочдын хамт БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагаарал БНМАУ-ын гадад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн БНМАУ-аас БНХАУ-д сууга онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Шараь нар хүрэлцэн ирлээ. Хужирт сумын намын хорооны нарийн бичгийн дарга Дагвадорж, Сумын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Дашцэрэн, рашаан сувиллын газрын дарга Н.Должин, мал аж ахуй машин станцын дарга Цэдэнноров нар нар хүндэт зочдоо угтан авч мэндлэв. Нөхөр Жоу Энь-лай Ю.Цэдэнбал болоод бусад зочдоод Өвөрхангай аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч даргаД.Ойдов аймаг орныхоо байдлаас танилцууллаа. Дараа нь рашаан амралтын газрын дарга Должин өөрийн амралтын тухай танилцуулахдаа, тус амралт 1937 онд байгуулагдсан бөгөөд одоо нэг ээлжинд 400 хүн амруулж байна. Тус амралт амрагчдад зориулсан клуб, номын сан суурин кино зэрэг соёл үйлчилгээний газартай. Сувилал эмчилгээний гол нь 36-52 градусын халуунтай рашаан шавар юмн. Эндхийн рашаанаар үе мөчний эмэгтэйчүүдийн мэдрэлийн өвчнийг сувилан анагаадаг гэв. Амралтын дарга нөхөр Должин зочдоо урьж амралтынхаа байдлыг үзүүлэв. Зочдыг амралтын байраар явж байхад амрагч олон элэгсэгээр угтан баяр талархлаа дэвшүүлж байлаа. Тэндээс Хужиртын мал аж ахуйн машин станцын дарга Цэдэнноров хүньэт зочноо станц үзэж соёрхно уу гэж урив. Нөхөр Жоу Энь-лай Ю.Цэдэнбал нар болон тэднйи хамт яваа нөхдийг станц дээр очиход станцын ажилчин, сумын өттьийн хөдөлмөрчин олон хүн монгол хятадын ард түмний мөнхийн найрамдлыг ерөөж уриа цууриатуулан угтлаа. Станцын дарга нөхөр Цэдэнноров зочдоо станцынхаэа ажил байдалтай дэлгэрэнгүй танилцуулав. Энэ станц урьд өвс хадах морин станц байгаад 1957 онд мал аж ахуйн машин станц болжээ. Өвс хадах станц байхдаа 6 морин хадуур 3 тармууртай байсан бол сүүлийн 3 16 трактор, 6 комбайн 10 автомашин зэрэг хөдөө аж ахуйн орчин үеийн техник технологтой болсон байна. Тус станц хөдөө аж ахуйн 6 нэгдэл тарив тарих малын тэжээл, барилгын материал бэлтгэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, хонийг цахилгаанаах хяргах, техник мэргэжилтний туслалцаа үзүүлэх, зэргээр үйлчилдэг ажээ. Энэ станц 1960 онд 1600 га газар боловсруулж тариа ногоо тарих төлөвлөгөөгөө 110,7 хувиар биелүүлжээ. Үйлчилдэг нэгдлүүддээ энэ жил 700 га газар нэмэн хагалж 13300 хонь 430 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж 2865 тонн өвс хадаж өгөх төлөвлөөгөөтөй бөгөөд уг үүргээ сайн биелүүлэхийн тулд бэлтгэл ажлыг хийж байна гэв. Ерөнхий сайд Жоу Энь-лай станцын ажиллагаатай тодорхой танилцав. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ Бээжин Хятадын Коммунист Намын Төв хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн гарамгай зүтгэлтэн, Хятадын Коммунист Намын ахмад гишүүний нэг, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын
784 Байнгын Хорооны орлогч дарга нөхөр Лин Бо-цюй нас барсан явдалд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл гүн эмгэнэл илэрхийлье. МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРОО БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ Улаанбаатар хот. 1960 оын 5 дугаар сарын 30. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Лю Шао-ци танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга нөхөр Жу Дэ танаа Хятадын Коммунинст Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга нөхөр Лин Боцюй нас барсан тухай мэдээг бид гүн эмгэнэлтэйгээр хүлээн авлаа. БНХАУ-ын улс төрийн гарамгай зүтгэлтний нэг, хятадын их ард түмний гэрэлт гэгээн ирээдүйн төлөө цогтой тэмцэгч нөхөр Лин Бо-цюй бол Монгол, Хятадын ард түмний хоорондын ах дүүгийн эвдэршгүй найрамдлыг бэхжүүлэх, манай хоёр улсын төрийн дээд байгууллагууд БНМАУын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын хооронд харилцаа холбоо өргөжүүлэхийг хичээн эрмэлздэг хүн байсан билээ. Монголын ард түмэн, түүний Улсын Их Хурал нөхөр Лин Бо-цюйн тухай гэгээн дурсгалыг хэзээд хадгалж байх болно. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан Улаанбаатар хот. 1960 оны 5 дугаар сарын 30. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ОРЛОГЧ ДАРГА ЖОУ ЭНЬ-ЛАЙГ МАХН-ЫН ТОВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧОО ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны орлогч дарга, Улс Тө-рийн Товчооны гишүүн нөхөр Жоу Энь-лай, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Чэнь И нарыг манай оронд найрсагаар зочилж байгаатай нь холбогдуулан МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо энэ 5 дугаар сарын 30-нд хулээн авч уулзав. Уулзалт дээр МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Ц. Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Л.Цэнд, Улс Төрийн Товчооны орлогч гишүүн Н.Жагварал, МАХН-ын Төв Хорооны гишүүн Б.Жаргалсайхан, МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн
785 П.Шагдарсүрэн, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Шарав нар байлаа. Уулзалт дээр Хятадын талаас БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлөгөөний хо-рооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад Явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байлцав. Ах дүү хоёр намын удирдах нөхөдийн уулзалт маш элэгсэг дотно байдалд боллоо. Уулзалтын эхэнд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал босч нөхөр Жоу Энь-лай тэргүүтэй манай зочдод хандаж хэлэхдээ, өнөөдөр бид бүхэнд маш харамсалтай мэдээ ирж байна. Хятадын коммунист нам, төрийн гарамгай зүтгэлтэн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга нөхөр Лин Бо-цюй нас барсан явдалд Та нөхдийн хамт гүнээ харамсан гашуудаж байна. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн өмнөөс бид гашуудал илэрхийлж байна гэхэд Жоу Энь-лай тэргүүтэй манай зочид, манай нам засгийн удирдагчид суудлаасаа босч талийгаач Лин Бо-цюйт эмгэнэн гашуудав. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ДАЙЛЛАГА БОЛОВ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лайг манай оронд найрсагаар зочилж байгаатай нь холбогдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн энэ 5 дугаар сарын 30-нд дайллага хийв. Дайллагад монголын талаас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал болон Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Ж.Самбуу, Л.Цэнд, Н.Жагварал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б,Лхамсүрэн, Д.Майдар, БНМАУ-ын Их Хурлын дарга Б.Жаргалсайхан, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, М.Хашгамбай, яамдын сайд Д.Гомбожав, П.Дамдин, Л.Дам-динжав, М.Жамсран, Ж.Лхагвасүрэн, Г.Туваан, П.Шагдарсүрэн, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Улсын банкны дарга Л.Лхамсүрэн, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын прокурор Д.Ёндондүйчир, намын хянан шалгах хорооны дарга Т.Гэндэн, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав, «Үнэн» сонины хариуцлагатай эрхлэгч Г.Дэлэг, Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газрын дарга Ж.Зундуй, улсын тоо бүртгэлийн төв газрын дарга О.Дэлгэржав, Геологи щинжилгээний газрын дарга М.Цэрэндорж, Урлагийн Хэрэг Эрх-лэх хорооны дарга Ж. Болд, Монголын уран бүтээлчдийн холбооны дарга Г.Сумьяа, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнот хэлтсийн
786 эрхлэгч О.Хосбаяр, хэвлэлийн хэлтсийн дарга Д.Эрдэмбилэг, ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Ядамжав нар байв. Дайллага дээр БНХАУ-ын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Гадаад Явдлын Яамны сайд маршал Чэнь И, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэк-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад Явдлын Яамны сайдын туслагч бөгөөд ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад Явдлын Яамны Азийн хоёр дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шулян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин, БНХАУ-ын элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд байв. Мөн дайллага дээр СССРээс БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд В.М.Молотов, БНУАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Рудольф Гара- шин, БНЧУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Ян Телух, БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хан Ир Му, БНАГУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Иоганнес Дик, БНПАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Станислав Ткачов. БНАВУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч Нгуен Хоа нар, элчин сайдын яамдын бусад хариуцлагатай ажилтнууд монголын ба гадаадын сэтгүүлчид байв. Дайллага дээр элчин сайд Се Фу-шэн, нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нар үг хэлэв. Нөхөр Се-Фу-шэний хэлсэн үг Хайрт нөхөр дарга Цэдэнбал аа! Хайрт нөхөр Самбуу! Хайрт нөхөд өө! Найз нар аа! Ах дүү БНМАУ-д баяр баясгалантай найрсаг ёсоор айлчилж байгаа манай улсын Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай ба ерөнхий сайдын орлогч нөхөр Чэнь И нарыг БНМАУ-ын засгийн газар болон ард түмэн элэгсэг дотноор хүлээж авлаа. Энэхүү гүн зузаан эв найрсаг сэтгэлд чин зүрхнийхээ талархлаа илэрхийлье.(Алга ташив) Өнөөдрийн хүлээн авалтад дарга Цэдэнбал болоод хүндэт зочид Та бүхэн морилон ирсэн явдалд би туйлын их баяртай байна. Ерөнхий сайд Жоу Энь-лайн энэ удаагийн айлчлалт нь ажилсаг, хөдөлмөрч, баатарлаг Монголын ард түмэн 3 жилийн төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө биелүүлэхийн төлөө зорит төгөлдөр тэмцэж асар их амжилт олж байгаа үед болж байна. Аж ахуйн бүх салбарын үйлдвэрлэлийн одоогийн үр дүнгээс үзэхэд БНМАУ цэцэглэн мандах байдлаар дүүрэн байна. Энэ оны 5 дугаар сарын байдлаар төл бойжуулалтын тоо толгой өнгөрөгч оны мөн үеийнхээс 18,7 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны дүнгээр улирлын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22,2 хувиар нэмэгдсэн бөгөөд бүх сангийн аж ахуй тариа тарих төлөвлөгөөгөө 101,1 хувиар биелүүлэв. Эдгээр амжилт нь энэ оны улс ардын аж ахуйн бүх төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд сайн сайхан суурь тавьсан байна. Нөхөр Цэдэнбал Намын Төв Хорооны III бүгд хурал дээр социализмыг өрнүүн байгуулах социализмын материал-техникийн баазыг байгуулах тухай уриалгыг дэвшүүлэн тавьснаас хойш Монголын ард түмэн МАХН-ынхаа удирдлагын дор идэвх санаачлага оюун билэг,
787 авьяас чадвараа дайчлан социалист аж ахуй ба жаргалант амьдралаа байгуулж байгааг бид баяртай бахархан харж байна. Саяхан нөхөр Ю.Цэдэнбал өөрийнхөө илтгэлд гурван жилийн төлөвлөгөө биелэгдэх гэж байгаагийн зэрэгцээгээр 1961-1965 онд тус улсыг хөгжүүлэх шинэ таван жилийн төлөвлөгөө зохиох гэж байгааг дурдсан билээ. Энэ төлөвлөгөө нь тус улсын хөгжилтийн улам сайн сайхан ирээдүйг харуулж байна. Энэ сайхан төлөвлөгөө нь монголын ард түмний шургуу чармайлт тэмцлийн үр дүнд социалист байгуулалтын явцыг түргэгтгэх бөгөөд БНМАУ-ын нүүр царайг эрс өөрчлөх болно гэдэгт бид итгэж байна. (Алга ташив) Монголын ард түмний олсон асар их амжилт нь хятадын ард түмнийг ихэд зоригжуулж байна. Хятадын ард түмэн, монголын ард түмний эдгээр амжилтыг өөрийнхөө амжилт гэж үзэж баярлан бахдаж байдаг юм. 1962 онд дарга Цэдэнбал Бээжинд очиж тус хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулснаас хойш манай хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагаа нь тус хоёр улсын түүхэн уламжлалт найрамдлын үндсэн дээр асар их хөгжиж ирсэн бөгөөд манай хоёр улсын хооронд удаа дараа байгуулсан олон хэлэлцээр ба төрөл бүрийн төлөөлөгчид харилцан элэгсэг дотноор айлчилсаи явдал нь тус хоёр улсын найрамдлын их орд харшийн бат бэх суурийг бий болгосон юм. Ерөнхий сайд Жоу Энь-лайн БНМАУ-д хоёр дахь удаагийн айлчлалт, ерөнхий сайдын орлогч Чэнь И-гийн анх удаагийн айлчлалт Монголын нам засгийн удирдах нөхөдтэй ах дүү элэгсэг дотноор хийж байгаа хэлэлцээ болоод түүний үр дүн нь манай хоёр улсын найрамдал, хамтран ажиллах харилцааны хөгжилтөд чухал алхам болохын хамт манай хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, манай хоёр улсын социалист байгуулалтыг түргэтгэх, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн нэгдэл нягтралыг бататгах ба дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад асар их хувь нэмэр оруулах болно. (Алга ташив). Энэ хундагыг монголын ард түмний социализм бүтээн байгуулах үйлсийг түргэтгэхэд улам гялалзсан амжилт олохын төлөө, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн эвдэршгүй агуу их нэгдэл нягтрал, ойр дотнын хамтын ажиллагааны төлөө, Нөхөр Цэдэнбал болон Монголын нам, засгийн бусад удирдах нөхдийн эрүүл мэндийн төлөө, нөхөр Жоу Энь-лай, нөхөр Чэнь И нарын эрүүл мэндийн төлөө, Хятад Монгол хоёр улсын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал улам хөгжихийн төлөө дэвшүүлэхийг зөвшөөрнө үү! (Алга нижигнэтэл ташив). Нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үг Эрхэм нөхөр Жоу Энь-лай! Эрхэм нөхөр Чэнь И! Хүндэт нөхөр элчин сайд аа! Эрхэм найз, нөхөд өө! Та бүхэн ийнхүү элэгсэг дотно дайлж, монголын ард түмэн, БНМАУ-ын засгийн газарт хандаж халуун сэтгэлийн найрсаг сайхан үг хэлсэнд чин зүрхнийхээ гүн талархлыг юуны өмнө илэрхийлье. (Алга ташив).
788 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, манай эрхэм хүндэт зочин нөхөр Жоу Эньлай, БНХАУ- ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад явдлын Яамны сайд нөхөр Чэнь И, Хятад Улсын Төрийн зүтгэлтэн бусад нөхөд манай оронд айлчлан ирж, манай орны хөдөлмөрчидтэй элэгсгээр нүүр учран ярилцсан явдал нь БНМАУ, БНХАУ-ын ард түмний улам батжин бэхжисээр байгаа ах дүүгийн найрамдлын тод баталгаа болж байна. Манай хоёр улс одоо хамгийн найрсаг чин сэтгэлийн хэлэлцээ хийж байна. Энэ хэлэлцээ, манай хоёр орны ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид зузаатган бэхжүүлэхэд чиглэсэн юм. Манай аж үйлдвэрийн чухал салбаруудыг хөгжүүлэх, услах систем барих, орон сууцны барилгыг их хэмжээгээр өрнүүлэх, зам гүүр барих зэрэг явдалд БНХАУ ойрын жилүүдэд бидэнд шинэ их тусламж үзүүлэх юм. Нөхөд өө! Капиталист системтэй эдийн засгийн талаар энх тайвнаар уралдаж богинохон хугацаанд ялан турүүлэх, хөдөлмөрчдийн аж байдлыг зогсолтгүй сайжруулахын тулд аж ахуй, соёлын байгуулалтын явцыг бүхий л аргаар шаламгайлан хурдатгах чухал зорилт одоо социалист бүх орны өмнө тулгарч байна. Зөвлөлт Холбоот Улс коммунизм байгуулах, БНХАУ болон манай социалист лагерийн бусад орнууд соииализм байгуулах үйлстээ их амжилт олсны үр дүнд дэлхийн социалист систем удахгүй капиталист ертөнцийг үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний туйлын хэмжээгээр гүйцэж түрүүлэх нь дамжиггүй юм. Эдийн засгаа хөгжүүлэх хэрэгт олж байгаа амжилт бүр маань империалист харгис хүчинд, шинэ дайн дэгдээгчдэд хатуу цохилт болж байна. Аж ахуйи байгуулалтын фронт дээр бидний олж байгаа ялалт бүхэн бол даян дэлхийн энх тайвныг эрхэмлэгч дэвшилт хүчнийг зоригжуулан бэхжүүлэх хэрэгт оруулж байгаа чухал нэмэр хандив мөн. Манай ард түмнүүд энэ бүхнийг санаж, эх орондоо социализм байгуулах явцыг жил ирэх дутам түргэтгэж байна. Социалист орнуудын засгийн газар, тэдгээрийн марксист-ленинист намуудад хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, хүн ардынхаа байнга өсөн нэмэгдсээр байгаа хэрэгцээг хангах, ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэх, бүх иийтийн энх тайвныг сахин хамгаалахаас өөр эрхэм сайхан зорилт байхгүй, байж ч болохгүй юм. Социалист лагерийн ард түмэн харилцан туслалцаж, бие биеэ дэмжиж, социализм, коммунизм байгуулах тэмцэлдээ хамтран чармайж байгаа нь эдгээр ариун зорилгыг л хэрэгжүүлэн биелүүлэхийн төлөө хийж байгаа хэрэг юм. Монгол Хятад хоёр улс бол айл зэргэлдээ анд найз улс юм. Бидний зорьсон нэг зорилго, баримталсан, нэг үзэл суртал маань манай хоёр ард түмнийг мах цусны ах дүү шиг төрөл садан болгожээ. Манай улсад үзүүлж байгаа БНХАУ-ын ах дүүгийн нэмэгдсээр байгаа тусламж, тэрчлэн Зөвлөлт Холбоот Улс болон ах дүү бусад орны өгөөмөр их тусламж иь манай эдийн засгийн хөгжлийн явцыг түргэтгэх, манай оронд социализм бүрэн төгс байгуулахад тус дөхөм болох нь илэрхий юм. Манай хоёр ард түмний ах дүүгийн найрамдлыг зохион байгуулагч, зоригжуулагч нь манай марксист-ленинист хоёр намХятадын яруу алдарт Коммунист Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам юм. Манай ах дүү их Хятадын ард түмэн дэлхий дахины түүхт их амжилт олсон явдал нь нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй коммунист намынхаа мэргэн жолоодлогын ачаар бүтсэн юм гэдгийг бид баяртай тэмдэглэж байна. Марксизм-ленинизмийн бүхнийг ялагч сургаал, пролетарийн
789 интернационализмын хөдлөшгүй их зарчимд чин үнэнч манай хоёр нам хоорондоо болоод бусад ах дүү коммунист, ажилны намуудтай хэлхээ холбоогоо зүйл бүрээр бататгаж, өөрсдийн орны хөдөлмөрчдийг пролетарийн интернационализмын үзэл санаагаар хүмүүжүүлж байна. Зөвлөлт Холбоот Улсын баатар Коммунист Нам, бусад орны ах дүү намуудтай манай хоёр нам хамт явж, коммунист хөдөлгөөний гол дайсан ревизионизмийг тууштай эсэргүүцэн, марксист-ленинист үзэл суртлыг ариун тунгалаг байлгахын төлөө ямагт тэмцэж байна. Нөхөд өө! Америкийн монополист тэргүүтэй эзэрхэг түрэмгий харгис этгээдүүд социалист лагерьт хор хохирол хүргэж, хүч чадлы нь сулруулах гэж сүүлийн жилүүдийн турш улам оролдсоор байна. Гэвч энх тайван, социализмын дайсны элдэв оролдлого, хорт төлөвлөгөө нь балран нурж, социалист лагерийн дийлдэшгүй хүч чадал, энэ лагерийн ард түмнүүдийн задрашгүй нэгдэл, сулрашгүй нягтралтай тулгарч сүйрсээр ирсэн, одоо ч сүйрсээр байна. Дэлхийн социалист системийн хүчин чадлын аврага лут өсөлт, Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, социалист бусад орон, тэрчлэн дэлхийн дэвшилтэт бүх хүчний цуцалтгүй чармайлт нь империалист харгислал, дайн дэгдээгчдийн зам дээр давж гатлашгүй цайз болон зогсож байна. Олон улсын дунд нэр хүнд нь зүйрлэшгүй их өссөн БНХАУ бол Ази тив болон даян дэлхийн энх тайвны ба социализмын лут хүчин зүйл болж байна. Олон улсын түгшүүртэй байдлыг намжаах, олон улсын маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулан шийдвэрлэх нийгмийн янз бүрийн байгуулалтай улсууд энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг хэрэгжуүлэхэд чиглэсэн энх тайвныг эрхэмлэгч Хятадын ард түмний цуцалтгуй чармайлтанд бид халуун баяр хүргэж байна. (Алга ташив). Хятад Ард Улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг болсон Тайваний арлыг Америкийн империалистууд эзэлж байгаа явдал хууль ёсонд үл нийцэх бөгөөд эрүүл ухаан санаанд багташгүй жигшүүрт хэрэг гэж монголын ард түмэн, түүний засгийн газар үзэж байна. Агуу их Бүгд Найрамдах Хятад Ард Улс НҮБ-д хууль ёсныхоо байр суурийг эдлэх ёстой бөгөөд Хятад Ард Улсыг оролцуулахгүйгээр олон улсын чухал асуудлыг шийдвэрлэж болохгүй гэж монголын ард түмэн, түүний засгийн газар үзэж байна. Социализм байгуулах болоод Ази тив, даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх тэмцэлдээ Коммунист нам, ардын засгийн газрынхаа удирдлагаар цааш шинэ шинэ их ялалт хийхийг их Хятадын олон сая ард түмэнд чин сэтгэлээсээ ерөөе. (Алга нижигнэтэл ташив). Монгол-Хятадын ард түмний эвдрэшгүй найрамдал, манай социалист лагерийн бүх ард түмний хүчирхэг нэгдэл, задрашгүй нягтрал мандтугай! (Алга нижигнэтэл ташив). Манай ард түмний дотнын найз БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, манай эрхэм хүндэт зочин нөхөр Жоу Энь-лайн эрүүл мэндийн төлөө, нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын нам, засгийн гарамгай удирдагчдын төлөө нөхөр Чэно И, Элчин сайд нөхөр Се Фу-шэний эрүүл мэндийн төлөө, нөхөр Ерөнхий сайдыг дагалдан яваа Хятадын төрийн зүтгэлтэн бүх нөхдийн төлөө, социализм коммунизм байгуулах, даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх тэмцэлдээ социалист лагерийн бүх ард түмэн цаашид шинэ шинэ ялалт амжилт олохын төлөө энэ хундагыг өргөе! (Удтал нижигнэтэл алга ташив).
790 Дараа нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай хундага өргөж хэлэхдээ: Эрхэм хүндэт дарга Цэдэнбал! Эрхэм хүндэт дарга Самбуу! Хайрт нөхөд өө! Хятад, Монголын ард түмний ах дүүгийн найрамдлыг улам бэхжүүлэхийн төлөө ЗХУ-аар манлайлуулсан социалист лагерийн улс түмний нэгдэл нягтралын төлөө, империалист дайн өдөөгчдийг ялах бид бүхний нийтийн ялалтын төлөө, даян дэлхийн энх тайвны төлөө, Нөхөр Цэдэнбал тэргүүтэй Монголын нам, засгийн удирдагчдын эрүүл мэндийн төлөө, энэ дайллагад оролцож байгаа дипломат төлөөлөгчдийн эрүүл мэндийн төлөө, энд байгаа бүх нөхдийн эрүүл мэндийн төлөө энэ хундагыг өргөхийг зөвшөөрнө үү? Гэхэд дайллагад оролцогчид удтал нижигнүүлэн алга ташив. Мөн дайллага дээр дипломат корпусынхныг төлөөлж БНУАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Рудольф Гарашин үг хэлэв. Дайллага чин сэтгэлийн элэгсэг дотно байдалд болов. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ НӨХӨР ЖОУ ЭНЬ-ЛАЙ УЛААНБААТАРЫН ГУРИЛЫН КОМБИНАТАД ОЧИВ Улаанбаатарын гурилын комбинат энэ 5 дугаар сарын 30-нд баяр ёслолын байдалтай чимэглэгдсэн нь сүр жавхаатай харагдаж байв. Тус комбинат БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаа намируулж, нөхөр Ю.Цэдэнбал, Жоу Энь-лай нарын хөргөөр чимэглэгджээ. Уг хөргүүдийн хажууд нь монгол хятад үсгээр бичсэн улаан дэлгэц татжээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, түүний орлогч маршал Чэнь И, дагалдах хүмүүс болон мөн МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц нар ирэхэд ажилчид нижгэнэтэл алга ташин уриа цуурайтуулан угтав. Тус комбинатын ажилчин эмэгтэй Эрэнцэнноров, Мягмарсүрэн нар хүндэт зочдод, цэцгийн баглаа барив. Эрхэм зочдыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга П.Дүгэрсүрэн болон Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэгч Н Ядамжав, Улаанбаатарын гурилын комбинатын дарга Д.Сэржготов нар угтан хүлээж авлаа. Зөвлөлт Холбоот Улсын техник санхүүгийн тусламжтай барьж ноднин жилийн 12 дугаар сард ашиглалтанд оруулсан, жилдээ 25 мянган тонн төрөл бүрийн гурил боловсруулах чадалтай комбинатын тариа хүлээж авах газар манай зочдыг очиход тус комбинатын дарга Д.Сэржготов, -Энд вагоноор ирсэн тариа газар доогуур явж агуулах санд очдог. Уул сан 16 мянган тонн тариа хадгалах багтаамжтай гэж тайлбарлав.
791 Хүндэт зочид тариа агуулах санд оров. Машин техникээр тарианы чийгийг хатааж хогий нь цэвэрлэж байгаа байдалтай танилиав. -Хэдэн ээлжээр ажиллаж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай асуухад, -Хоёр ээлжээр ажиллаж байгаа гэж комбинатын дарга хариулав. Нөхөр Жоу Энь-лай, -Тэгээд хичнээн хэмжээний гурил гаргаж байна гэхэд, гурилын комбинатын дарга -28-29 тонн гурил боловсруулдаг гэв. Эрхэм зочид тэр тасгаар орж тариаг машин техникээр тээрэмдэж, олон удаа шигшээд, дээд зэргийн гурил, хүүхдийн будаа, хивэг, малын тэжээл болгон боловсруулж машинаар савлаж байгаатай танилцав. Эрхэм зочин Жоу Энь-лай эндхийн бүх ажиллагаатай ингэж танилцаж дуусаад Радио хүлээн авагч БНХАУ-ын үсрэнгүй хөгжлийг харуулсан гэрэл зургийн цугалбар зэрэг зүйлийг гурилын комбинатын хамт олонд бэлэглэв. Тэгээд хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичив. 1960 оны 5-р сарын 30. №128/7570/ БНМАУ-ын Гадаад явдлын яам эмгэнэл илэрхийлэв БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар, Гадаад Явдлын Яамны Дорнот хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд өчигдөр очиж Хятадын Коммунист нам, төрийн гарамгай зүтгэлтэн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Лин Бо-цюй нас барсан явдалтай холбогдуулан БНМАУ-ын Гадаад явдлын Яамны өмнөөс эмгэнэл илэрхийллээ. 1960 оны 5-р сарын 31. № 129/7571/ Хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн дурсгалт өдөр Гадаадын империалистуудыг эсэргүүцсэн Хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн дурсгалт өдөр 1925 оны 5 дугаар сарын 30-ны хувьсгалт хөдөлгөөний 35 жилийн ой өчигдөр болов. Америк, Английн империалистууд ба гадаадын боолчлогчдыг эсэргүүцэж жагсаал хийсэн Нанжин хотын ард иргэдийг Английн империалистууд зэрлэгээр буудаж цус урсгасан хамгийн хэрцгий явдал болсон 1925 оны 5 дугаах сарын 30-ны хэрэг явдлаар эхэлсэн Хятадын ард түмний хувьсгалт тэмцэл нь хятадын хувьсгалт хөдөлгөөний хөгжилтөд чухал түлхэц өгсөн билээ. Английн империалистууд Нанжингийн энгийн номхон иргэдийг зэрлэгээр буудаж цус асгаруулсан 30-ны өдрийн мэдээ Хятадын газар бүр хурднаар түгж хятадын ард түмэн империализмыг эсэргүүцэх тэмцэлд газар бүр эрчимтэй боссон юм. 5 дугаар сарын 30-нд эхэлсэн хувьсгалт хөдөлгөөн нь Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон дэлхийн орон бүхэнд ард түмний талархлыг хүлээж Хятадын ард түмний тэмцлийн урам зоригийг хөгжөөсөн юм. Олон улсын ажилчны хөдөлгөөний зүгээс Хятадын ард түмний тэрхүү шударга тэмцлийн халуунаар дэмжиж империалистуудыг эсэргүүцсэн тэмцлийг орон бүхэнд хүчтэй өрнүүлэхийг ажилчин ангид
792 уриалж байв. Монголын ард түмэн Хятадын хувьсгалын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн 5 дугаар сарын 30-ны дурсгалт өдрийг Хятадын ард түмний нэгэн адил үзэл санаагаар дурсан тэмдэглэв. 1960 оны 5-р сарын 31. № 129/7571/ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН Х00Р0НДЫН НАЙРАМДАЛ, ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАХ ТУХАЙ ГЭРЭЭ Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсьш хоорондын ах дүүгийн эвдэршгүй найрамдал, харилцан туслалцах явдлыг пролетарийн интернационализмын зарчим болон төрийн бүрэн эрх, дэвсгэр, нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биесийн дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр цаашид улам өргөтгөн зузаатгах хүсэл дүүрэн, Ази ба дэлхий дахинд энх тайвныг хамгаалан бэхжүүлж улс түмний аюулгүй байдлыг хангахад бүх хүчээ дайчилж хувь нэмрээ оруулах зориг төгөлдөр, Монгол Хятад хоёр улсын хоорондын найрамдал, харилцан туслалцаж харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх нь Монгол, Хятад хоёр улсын ард түмний амин чухал ашиг тусад нийцэн длхийн улс түмний ашиг тусад ч тохирч байгаад гүн итгэл төгс байгаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга нь энэхүү Гэрээг байгуулахаар шийдвэрлэж өөрсдийн бүрэн эрхт төлөөлөгчөөр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн ЦЭДЭНБАЛ, Бугд Найрамдах Хятад Ард Улсын Даргаас Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд ЖОУ ЭНЬ-ЛАЙ-г тус тус томилов. Хоёр талын бүрэн эрхт төлөөлөгчид зохих хэлбэр, журмаар хийгдсэн эрхийнхээ үнэмлэхийг харилцан солилцоод дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов. Үүнд: НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Хэлэлцэн тохирогч хоёр тал нь Ази ба даян дэлхийд энх тайван, улс түмний аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүх хүчээр чармайх болно. ХОЁРДУГААР ЗҮЙЛ Хэлэлцэн тохирогч хоёр тал нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аль алины ашиг сонирхолд холбогдол бүхий олон улсын бүх чухал асуудлаар харилцан зөвлөлцөж байна. ГУРАВДУГААР ЗҮЙЛ Хэлэлцэн тохирогч хоёр тал нь тус хоёр улсын энх тайван бүтээн байгуулалтын үйл хэрэгт бие биедээ бүх чадлынхаа хирээр эдийн засаг, техникийн туслалцаа үзүүлэх болно. ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ Хэлэлцэн тохирогч хоёр тал нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд 1952 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн үндсэн дээр хоёр улсын хоорондын эдийн
793 засаг, соёл, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхээ дахин тунхаглан мэдэгдэж байна. ТАВДУГААР ЗҮЙЛ Энэхүү Гэрээ батлагдвал зохих бөгөөд батламж бичиг солилцсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Батламж бичгийг Бээжин хотноо солилцоно. Хэлэлцэн тохирогч хоёр тал өөрчлөх буюу хүчингүй болгох тухай харилцан тохиролцох хүртэл энэхүү Гэрээ төгөлдөр байх болно. Энэхүү Гэрээг 1960 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод монгол, хятад хэл дээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд хоёр эх нь адил хүчинтэй болно. Бүгд Найрамдах Монгол Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас эрх олгосноор Ард Улсаас эрх олгосноос Ю.ЦЭДЭНБАЛ ЖОУ ЭНЬ-ЛАЙ 1960 оны 5-р сарын 31. № 129/7571/ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 1960 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 1-нийг хүртэл нөхөрсгөөр айлчиллаа. Энэ айлчлалтад Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Чэнь И ба бусад нөхөд оролцов. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, бараа бологчдын хамтаар БНМАУ-ын нийслэл Улаанбаатар ба орон нутгаар явж Монголын ард түмний амьдралтай танилцан, үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, соёлын нилээд газрыг үзэж, үйлдвэр, сангийн аж ахуйн ажилчид, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүд, сэхээтний төлөөлөгчидтэй уулзан элэгсгээр ярилцав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрхэм хүндэт зочдыг Монголын ард түмэн чнн сэтгэлийн угаас ах дүү ёсоор хүлээн авлаа. Айлчлалтын үеэр Ерөнхий сайд Жоу Энь-лай, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд бараалхав. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай нар нөхөрсөг хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд БНМАУ-ын талаас: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, Гадаад Явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Раг чаа, Аж Үйлдвэрийн Яамны сайд П.Дамдин, Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав, БНХАУ-ын талаас: БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад Явдлын Яамны сайд Чэнь И, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын Төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн, Гадаад Явдлын Яамны сайдын туслагч Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын
794 канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад Явдлын Яамны Азийн 2 дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шу-лян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин нар оролцов. Хэлэлцээний үед хоёр тал, тус хоёр улсын ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааг цаашнд бэхжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлыг хэлэлцэн олон улсын хоорондын чухал асуудлаар саналаа харилцан солилцов. Чин сэтгэлийн нөхөрсөг байдалд болж өнгөрсөн хэлэлцээний үед 31 хэлэлцсэн бүх асуудлын талаар хоёр тал бүрэн санал нэгтэй байв. Тус хоёр улсын хоорондын ах дүүгийн найрамдал, бух талын хамтын ажиллагааг цаашид өргөтгөн хөгжүүлэх, аугаа их Зөвлөлт Холбоот Улс таргүүтэй социалист лагерийн улс түмиий бат зуэаан нэгдэл иягтралыг бэхжүүлэх, дэлхийн энх тайван, улс түмний аюулгүй байдлыг сахин хамгаалахад цаашдаа ч бүх хүч чармайлтаа тавих зориг шийдвэр төгс байгаагаа хоёр тал илэрхийлэв. Японы империалистүүдийн түрэмгийллийн эсрэг явуулсан тэмцэлд Монгол Хятад хоёр улсын ард түмэн ямагт бие биеэ эоригжуулан дэмжиж ирсэн бөгөөд БНХАУ байгуулагдсаны дараа, Монгол Хятад хоёр улсын ард түмэн, жинхэн ах дүүгийн найрамдал, харилцан туслалцах харилцааг пролетарийн интернационализмын аугаа их зарчмын үндсэн дээр амжилттай хөгжүүлж байгааг хоёр тал сэтгэл хангамжтай тэмдэглэж байна. Хоёр улсын засгийн газрын 1952 онд байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр болон 1956, 1958 онуудад байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад буцалтгүй тусламж үзүүлэх, удаан хугацааны зээллэг олгох тухай хэлэлцээрүүд нь хоёр улсын ард түмний найрамдал, харилцан туслалцах харилцааг цааш бэхжүүлэх, эдийн засаг, соёлын нийтийн хөгжилтийг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдал, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ах дүүгийн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн өргөтгөх зорнлгоор хоёр засгийн газрын төлөөлөгчид «Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ», «БНХАУ-ын засгийн газраас БНМАУ-ын засгийн газарт эдийн засаг-техникийн тусламж үзүүлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр» болон «Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бугд Найрамдах Хятад Ард Улсын шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт» 1960 оны 5 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Засгийн газар эдийн засаг-техникийн тусламжийн хэлэлцээр ёсоор 1961-1965 онуудад БНМАУ-ын Засгийн газарт 200 сая рублийн удаан хугацааны зээллэгийг олгож БНМАУ-д тусламж үзүүлэн аж үйлдвэрийн газар, усжуулалт ба нийгэм ахуй, зам тээврийн барилга байгууламжийг бүтээж өгнө. Хятадын ард түмнээс монголын ард түмний социалист байгуулалтад үзүүлж байгаа олон талын тусламжинд БНМАУ-ын Засгийн газар чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Аугаа их хятадын ард түмэн, яруу алдарт Хятадын Коммунист Нам, нөхөр Мао Цзэ-дун, БНХАУ-ын Засгийн газрын удирдлагаар социализмыг байгуулах замд үсрэнгүй давшилтыг амжилттай хийснээрээ бүх социалист лагерийн өсөлт,
795 мандалтад асар их хувь нэмэр оруулж байгааг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал чин сэтгэлээсээ бахдан тэмдэглэв. Монголын ард түмэн, яруу алдарт Монгол Ардын Хувьсгалт Нам, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийи газрын удирдлагаар социалист байгуулалтдаа олсон гялалзсан амжилтуудыг гайхан магтаж, хятадын ард түмний социализмыг байгуулах, америкийн империалистүүдийн түрэмгийллийг эсэргүүцэх, Ази ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлст ах дүү монголын ард түмэн чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж байдагт Ерөнхий сайд Жоу Энь-лай үнэн зүрхний талархлыг илэрхийллээ. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерь хэзээ хэзээнээс хүчирхэг болж бат нягтран нэгдэж, социалист орнуудын аж үйлдвэр хөдөө аж ахуй, шинжлэх ухаан-техникийн талаар тасралтгүй олж байгаа гялалзсан шинэ амжилтуудыг хоёр тал сэтгэл хангамжтай тэмдэглэж байна. Сүүлийн үед Зөвлөлт Холбоот Улс огторгуйн дагуул онгоцыг хөөрөгсөн явдал бол шинжлэх ухаан-техникийн хамгийн чухал салбараар Зөвлөлт Холбоот Улс, америкийн империалистүүдийг хэдий нь хол хаясныг дахин гэрчлэв. Империалист түрэмгийлэл ба дайны эсрэг, даян дэлхийн ашдын энх тайвны төлөө социалист орнуудын явуулж байгаа бодлого нь хүмүүсийн сэтгэлд улам гүнзгий шингэж даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах ба бүх хүн төрөлхтний дэвшилтэд дөхөм үзүүлэхэд улам улам нөлөөтэй болж байна. Олон улсын хоорондын түгшүүрийг сулруулах, улс түмний аюулгүй байдлыг хамгаалах талаар Зөвлөлт Холбоот Улсын гаргаж байгаа цуцалтгүй чармайлт хийгээд зэвсзглэлийг бүх нийтээр бүрэн хураах, цөмийн зэвсгийг үйлдвэрлэх, турших, хэрэглэхийг хориглох, германы асуудлыг Энх тайвнаар зохицуулах зэрэг олон улсын чухал асуудлаар түүний тавьж байгаа энх тайванч санаачлагыг хоёр тал дүүрэн дэмжиж байна. Зөвлөлт Холбоот Улс болон социалист бүх улс, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тул тууштай Энх тайванч бодлогыг шургуу бөгөөд цуцалтгүй явуулж байхад амбрикийн империалистуудаар толгойлуулсан түрэмгий харгис бүлгүүд зэвсэглэлийн хойноос хөөцөлдөх явдлаа урьдын адил үргэлжлүүлэн, түрэмгийлэх бодлогыг явуулж баруун герман ба Японы Милитарисүүүдийг Цөмийн ба залуурт зэвсгээр зэвсэглэж Умарт атлантын холбоо, Зүүн өмнөд азийн холбоо болон Дундадын эвсэл зэрэг цэргийн түрэмгий эвслүүдийг аль болохоор бэхжүүлж социалист орнуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагааг явуулж байгааг хоёр тал жигшин тэмдэглэж байиа. Америкийн Нэгдсэн Улсын зүгээс тагнан турших өдөөн хатгах зорилгоор тагнуулын онгоц явуулж Зөвлөлт Холбоот Улсын нутгийг агаараар зөрчсөн нь империалист харгис хүчнээс улс түмний энх тайван, аюулгүй байдлын эсрэг үйлдэж байгаа түрэмгий явууллагыг дахин тод илчлэв. Даян дэлхийн энх тайван байдалд занал учруулж байгаа энэ өдөөн хатгах ажиллагаа үйлдсэн гэмт этгээдийг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар шийтгэхгүйгээр барахгүй харин энэ мэт түрэмгий явуулгаа хойшид ч үргэлжлүүлэх болно гэж ичгүүр сонжуургүй мэдэгдэв. Америкийн империалистуудын энэ дээрмийн ажиллагаа даян дэлхийн ард түмэн, түүний дотор монгол хятадын ард түмний маш их зэвүүцлийг төрүүлж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь дөрвөн гүрний засгийн газрын тэргүүн нарын зөвлөлгөөнийг тасалдуулсан Америкийн
796 Ннгдсэн Улсын эрх барих бүлгүүдийн түрэмгий бодлого, өдөөн хатгах ажиллагааг эрс буруушааж байна. Дөрвөн гүрний засгийн гаэрын тэргүүн нарын зөвлөлгөөнийг тасалдуулсан бүх хариуцлагыг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар бүрэн хүлээх ёстой гэж хоёр тал үзэж байна. Даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах талаар Зөвлөлт Холбоот Улсын засгийн гаэрын баримталж байгаа тууштай шудрага бодлого хийгээд америкийн империалистуудын түрэмгий явууллагын мөн чанарыг илрүүлэн нөхөр Н.С.Хрушевоос 5 дугаар сарын 16-нд Парист болсон дөрвөн гүрний тэргүүн нарын урьдчилсан зөвлөлгөөнд хийсэн мэдэгдлийг БНМАУ, БНХАУ нэгэн дуугаар дэмжин баяр хүргэж байна. Олон улсын хоорондын байдлыг улам хурцатгахыг оролдон шинэ дайн дэгдээхийг хичээж байгаа америкийн нмперналнетуудаар толгойлуулсан харгис бүлгүүдийн шннэ явууллагын эерэг улс түмний сонор сэрэмжийг үргэлж дээшлүүлж, дайн өдөөгчдийн хорт санааг уудлан, илрүүлж, үндэсний тусгаар тогтнол, энх тайван, ардчиллын төлөө тэмцэгчдийн бүх хүчийг нягтруулан социалист лагерийн ард түмний нэгдлийг улам зузаатган бэхжүүлэх нь чухал гэж хоёр тал үзэж байна. Хятадын нутаг дэвсгэр Тайвань, Тайваний хоолойглос Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчнийг нэн даруй бүрэн татан гаргах талаар хятадын ард түмний шудрага тэмцлийг БНМАУ-ын засгийн газар бүрэн дэмжиж байна. Эх орноо энх тайван, ардчиллын үндсэн дээр нэгтгэх гэсэн Солонгос, Вьетнам, Герман ард түмний зүй ёсны хүсэл эрмэлзлийг хоёр тал бүрэн дэмжиж байна. Японы милитаризмыг сэргээх гэсэн америкийн империалистууд ба японы эрх барих бүлгүүдийн түрэмгий бодлого, Ази ба дэлхий дахины энх тайванд шууд аюул занал учруулж байгаа Япон-Америкийн “Аюулгүйн гэрээ” гэгчийг хоёр тал эрс буруушааж байна. Энэ түрэгмгийллийн гэрээг хүчингүй болгохын төлөө, үндэсний тусгаар тогтнол, энх тайван, ардчиллын төлөө японы ард түмний явуулж байгаа эрэлхэг тэмцлийг хоёр тал халуунаар дэмжиж байна. Ази, Африк, Латин Америкийн ард түмнээс колоничлол ба империализмын эсрэг эрх чөлөө, улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолынхоо төлөө явуулж байгаа шудрага тэмцлийг БНМАУ, БНХАУ-ын засгийн газрууд эрс шийдвэртэй дэмжиж байна. Саяхан Конакри хотноо болсон Ази, Африкийн ард түмний эв санааны нэгдлийн 2 дугаар бага хурал нь тус хоёр тивийн ард түмний эв санааны нэгдлийг бэхжүүлэх, Бандунгийн их зарчмыг цаашид биелүүлэх үйлст тус дөхөм үзүүлнэ гэж хоёр тал итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Сүүлийн үед өмнөт Солонгос, Япон, Турк зэрэг орнуудад америкийн империалистууд болон тэдний зарц нарыг эсэргүүцсэн өргөн олон түмний эх оронч шудрага тэмцэл нь Ази, Африк, Латин-америкийн дарлагдсан ард түмнээс империалистуудын эсрэг явуулж байгаа тэмцлийн шуурга улам ширүүн болж байгааг харууллаа. Империализмын гарцаагүй үхэл улам ойртож байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлайн саяхан Бирм, Энэтхэг, Балба, Камбоджи хийгээд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсад хийсэн айлчлалт нь улс түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлст чухал хувь нэмэр болсон гэж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тэмдэглэв.
797 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай Бүгд Найрамдах Монгол Ард Улсад найрсагаар зочлон байх үед хоёр улсын засгийн газрын хийсэн хэлэлцээ болон БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь Монгол, хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын нягт ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэх, Зөвлөлт Холбоот Улсаар малайлуулсан социалист лагерийн орнуудын нэгдэл нягтралыг улам бататгах, Ази ба даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад чухал хувь нэмэр болно гэж хоёр тал гүнээ итгэж байна. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЖОУ ЭНЬ-ЛАЙ Улаанбаатар хот. 1960 оны 5 дугаар сарын 31. 1960 оны 5-р сарын 31. № 129/7571/ БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ хэлэлцээрүүд ба Монгол-Хятадын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан тухай мэдээ БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, БНХАУ-ын засгийн газраас БНМАУ-ын засгийн газарт эдийн засаг техникийн тусламж үзүүлэх тухай БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хоорондын хэлэлцээр БНМАУ-ын засгийн газар ба БНХАУ-ын засгийн газрын хамтарсан мэдэгдэлд 1960 оны 5 дугаар сарын 31-ний үдээс хойш БНМАУ-ын засгийн газрын ордонд гарын үсэг зурав. Эдгээр гэрээ, хэлэлцээр, хамтарсан мэдэгдэлд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурсан хэлэлцээр ёсоор БНХАУ нь 1961-1965 онд хөвөн нэхмэлийн фабрик, саахарын заводууд, цонхны шил. Шилэн эдлэл ба металлын үйлдвэрүүд, төмөр бетон гүүрүүд, усжуулах байгууламж, илчит цахилгаан станцууд болоод орон сууцны барилга барих явдалд БНМАУ-д эдийн засаг-техникийн тусламж үзүүлэх болно. Дурдсан үйлдвэрийн газар, нийгэм ахуйн барилга, байгууламжуудыг барихад зориулан БНХАУ-ын, засгийн газар, БНМАУ-ын засгийн газарт удаан хугацааны зээллэг олгох болов. Үүний зэрэгцээгээр гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, БНХАУын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян нар, БНХАУ-ын засгийн газраас БНМАУ-ын засгийн газарт эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх тухай хоёр засгийн газрын хэлэлцээрийн протоколд, 1956 оны 8 дугаар сарын 29-нд Монгол, Хятадын засгийн газрын хооронд байгуулсан техник эдийн засгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээрээр олгосон буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгийг ашиглаж техникийн тусламж үзүүлэх тухай БНМАУ-ын засгийн газар ба БНХАУ-ын засгийн газрын байгуулсан хэлэлцээр, мөн гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга Г.Балжид, БНХАУаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн нар БНМАУ, ба БНХАУ-ын хооронд шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт тус тус гарын
798 үсэг зурав. Дээр дурдсан албан баримт бичгүүдэд гарын үсэг зурахад, Монголын талаас: Ж.Самбуу. Л.Цэнд, Д.Моломжамц, Ц, Дүгэрсүрэн, Н,Жагварал, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, Б,Лхамсүрэн, Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга Т.Рагчаа, Аж Үйлдвэрнйн Яамны сайд П.Дамдин, Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Улаанбаатар хотын Гүйцэтгэх Захнргааны дарга С.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав; Хятадын талаас: Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И, Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Улсын Төлөвлөгөөний Хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад явдлын Яамны сайдын туслагч Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин- чан, Гадаад явдлын Яамны Азийн 2 дугаар хэлтсийн эрхлэгч Чень Шу-лян, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чая Янь-цин нар болон мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яамны хариуцлагатай ажялтнууд байлцав. Гарын үсэг зурахад Монгол ба гадаадын сурвалжлагчид байв. 1960 оны 5-р сарын 31. № 129/7571/ Монгол Хятадын ард түмний найрамдалд зориулан Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд болсон хөдөлмөрчдийн цуглаан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Жоу Энь-лай Манай оронд найрсгаар зочилсон явдалтай холбогдуулж өчигдөр Улаанбаатар хотын Сухбаатарын талбайд монгол-хятадын ард түмний найрамдалд зориулсан хөдөлмөрчдийн өргөн цуглаан болов. ...17 цаг болоход Сүхбаатарын талбайд нийслэлийн ажилчин, албан хаагчид, сурагч, оюутан, хороодын хөдөдмөрчид цугларч К.Маркс, Ф.Эйгельс, В.И.Лемйй, И.В.Сталины зураг, монголын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, X.Чойбалсан болон МАХН, төрийн удирдагч нөхөр Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, БНХАУ-ын Коммунист Нам, төрийн удирдагч Мао Цзэ-дун, Лю Шао-ци, Жоу Энь-лай, Жу-дэ нарын хөрөг, монгол хятадын ард түмний найрамдал, социалист лагерийн ард түмний нэгдэл нягтралыг ерөөсөн лозун, улаан цэнхэр далбаа барьсан нь зөөлөн салхинд намирч маш жавхлантай байв. Маркс, Лениний том хөрөг, хоёр улсын өрийн далбаа, “Монгол, Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэж монгол хятад хэл дээр бичсэн лозунгаар чимэглэгдсэн засгийн газрын ордны өмнөх Сүхбаатар Чойбалсангийн бунхны индэр дээр манай хүндэт зочин, БНХАУын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энь-лай, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд маршал Чэнь И болон нам засгийн удирдагчид Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Л.Цэнд, Н.Жагварал, Б.Лхамсүрэн, Д.Майдар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг дагалдан яваа БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Цян, Улсын
799 төлөвлөгөөний хорооны орлогч дарга Лю Мин-фу, Гадаад Явдлын Яамны сайдын туслагч бөгөөд Ерөнхий канцелярын дарга Хань Нянь-лун, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын канцелярын орлогч дарга Ло Цин-чан, Гадаад Явдлын Яамны Азийн 2 дугаар хэлтсийн эрхлэгч Чэнь Шу-лии, Гадаад Худалдааны Яамны тоноглол төхөөрөмжийн газрын дарга Чан Янь-цин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар болон БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгч гишүүн Ц.Дамдинсүрэн, БНМАУ-ын яамдын сайдууд Д.Гончиг, Д.Гомбожав, П.Дамдин, Л.Дамдинжав, Б.Дүгэрсүрэн, М.Жамсран, Ж.Лхагвасүрэн, Г.Туваан, П.Шагдарсүрэн, улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Гадаад срнуудтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Г.Балжид, улсын прокурор Д.Ёндондүйчир намын хянан шалгах хорооны дарга Т.Гэндэн, Улсын банкны дарга Л.Лхамсүрэн,Улсын хянан шалгах комиссын дарга Ж.Жамьян, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Д.Шарав болон ардын цэргийн генералуудыг гарч ирэхэд талбайд цугларсан хөдөлмөрчид алга нижигнүүлэн ташиж, монгол хятадын ард түмний ах дүүгийн найрамдлыг ерөөсөн уриа лозун цууриатуулж байлаа. Сүхбаатар Чойбалсангийн бунхны хоёр хажуугийн боржин чулуун индэрт нам улсын хариуцлагатанууд, БНМАУ-ын Их Хурлын депутатууд, Намын Төв Хорооны гишүүд, ардын цэргийн офицерууд, соёл урлагийн зүтгэлтнүүд, тус улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд, гадаадын мэргэжилтнүүд байлаа. Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Батаа, нийслэлийн хөдөлмөрчдийн өмнөөс хүндэт зочиддоо баяр хүргэж монгол хятадын ард түмний найрамдлын цуглааныг нээснийг мэдэгдэхэд хятад монголын төрийн дуулал хөгжимд эгшиглэж цугоарагсад удтал алга ташиж баяр хүргэв. Монгол Хятадын найрамдлын цуглаан дээр монголын ажилчин ангийн өмнөөс барилгын техникч У.Дархижав үг хэлэв. Нөхөр У.Дархижавын хэлсэн үг Нөхөд өө! Манай ард түмний найрамдалт хөрш, агуу их хятадын ард түмний төлөөлөгчид, хүндэт нөхөр Жоу Энь-лай, Чэнь И болон бусад нөхөд манай оронд найрсаг айдчилж бид нартай өнөөдөр чин сэтгэлийн уулзалт хийж байгаа явдалд хязгааргүй их баярлаж байна. (Алга ташив). Би энэ уулзалт дээр Хятадын ард түмний төлөөлөгчид хүндэт зочин Жоу Энь-лай болон нөхөр Чэнь И-д Монголын ажилчин ангийн өмнөөс халуун баяр талархал дэвшүүлэхийг хүсч байна. БНХАУ тогтсоноос хойш манай хоёр орны хооронд мөнхийн бат харилцаа тогтож эдийн эасаг, соёлын хамтын ажиллагаа шинэ зарчим дээр үндэслэж цуцалтгүй хөгжиж байна. БНХАУ-ын ард түмэн коммунист нам, засгийн газрынхаа удирдлагын дор өөрийн оронд социализмыг үсрэнгүй байгуулахын хамт манай орны социалист байгуулатад асар их тусламж үзүүлж байгааг бид нүдээрээ үзэж байна. Манй оронд ах дүү хятадын ард түмний өгөөмөр тусламжаар тоосгоны завод, цэнгэлдэх хүрээлэн биёийн тамирын ордон, зам-гүүр,