550 Энэ больниц өвчтөнийг анагаах урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ, өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний ажил явуулах зорилттой юм. Бид тус больницын зарим тасгийн байдлыг үзэж танилцав. Хүүхдийн тасгийн өрөө тасалгаанууд нь нарны гэрэл тусах цэлгэр цонхтойгоос гадна, байшингийнхаа хонгил талд өргөн цонхтой учир тэр цонхны хөшгийг ярмагц эцэг эх нь нялх хүүхдээ харах боломжтой нь эмнэлгийн газрын ажилд төвөггүй, эрүүл ахуйн ёсонд харшгүй, эцэг эхийн сэтгэлд маш их нийцжээ. Эх нь өвчин хүрсэн нялх балчир хүүхдээ өөрөө харгалзан асарч байхыг хүсвэл 3 хүртэл насны хүүхдийг эхтэй нь хамт байлгадаг юм байна. Нэг тасалгааны үүдээр өнгөрөхөд өвчин нь илааршиж тайван нойрсож байгаа хүүхдийнхээ дэргэд эх нь тэвнэ утсаар оролдон бяцхан хүүдээ оймс нэхэж, дээр тоймтой цөөн тоглоом нь ямар нэг сүрхий аж ахуйч газрын эд хогшил мэт цэгцтэй тавиастай үзэгдэв. Дотроо гойд төхөөрөмжгүй нэг тасалгаанд ороход дуу чимээ нэвтрэхгүй зузаан шилээр шиллэсэн, гэрийн буурийн чинээ дугараг хоёр бүрхэвч байна. Мэс заслын тасалгаан дахь хоёр орны тушаа тийм шилэн бүрхэвч хийжээ. Уханий Баруун талын бүрхэвчээр харахад мэс заслын тасалгааны ор дээр хэвтүүлсэн нэг хүнд элэгний бололтой хүнд элэгний бололтой хүнд мэс засал хийж байв. Мэс засал хэрхэн хийж бөайгааг ийнхүү үзэж болдог нь анагаах ухааны мэргэжил олох гэж байгаа оюутан нарын юм мэдэж туршлага авахад дөхөмтэй хүнд өвчтөний амийг үхэлтэй булаацалдах хэцүү мэс заслын үед төрөл төрөгсөд халуун хайртан нь өөрийнхөө хүний хэрхэн ямар байгааг харж байх боломжтой юм. Эх оронч нарын булшин дээр Нанжин хотын захаас Юйхуатай уул хүртэл сайхан зам засч замын хоёр талаар нэгэн жигд үзэсгэлэнтэй мод тарьжээ. Баяр, амралтын өдөр тэр замаар зорчин явагчид ер тасрахгүй. Юйхуатай буюу цэцгийн хурын булдаг толгой дээрх гэрэлт хөшөний дэргэд баярын өдөр шинэхэн өргөсөн цэцгийн эрхэс содон харагдаж байлаа. Эх орон, эрх чөлөөний төлөө тэмцэж дайсанд алагдсан зуун мянга гаруй хувьсгалч, аймшиггүй тэмцэгчдийн булш энэ Юйхуатай ууланд бий юм. Чан Кай-шийг хувьсгалаас урван тэрсэлснээс хойш, 1927 оноос эхлэн түүний ноёрхож байсан 22 жилийн турш, эх оронч хүмүүсийг тэнд үй олноор хядаж байжээ. Ардын эх оронч, агуу зоригт хувьсгалч нарын гэгээн дурсгалыг ашид мөнх үлдээхийн учир Ардын засгийн газрын шийдвэрээр 1950 онд Юйхуатай ууланд гэрэлт хөшөө байгуулжээ. Нанжин хотын хөдөлмөрчид амь үрэгдсэн баатарчуудын дурсгалыг хүндэтгэн тэр газар цэцэрлэг байгуулахаар шийдэж мод цэцэг тарьж, үзэмжийг сайхан болгон засч байгаа юм байна. Амралтын өдөр Нанжингаас олон мянган хүн,эрэлхэг тэмцэгчдийн дурсгалт газрыг эргэн ирдэг. Энэ газрын чулуу нэг бүрт нь эх орондоо үнэнч эрхэм шилдэг хүмүүсийн цус шингэсэн юм гэж ардууд ярилцдаг байна. Бидний очсон өдөр үйлдвэрийн ажилчин, сургуулийн оюутан, ардын чөлөөлөх аймгийн албан, улаан бүчтэй пионер, үр ачаа дагуулсан буурал хөгшид тэр дурсгалт газар олноороо очсон байлаа. Зарим хүмүүс тэнд
551 дурсгалын зураг авахуулж, зарим нь тэр газрын чулуунаас авч байгаа үзэгдэв. Хятад ард улсыг тойрон үзэгчид Эх орон, эрх чөлөөнийхөө төлөө алтан амиа зориулсан хятадын баатарлаг хувьсгалч нарт гэсэн монгол бичигтэй цэцгийн хэлхээг хөшөөний өмнө тавьж гүн хүндэтгэлийг илэрхийллээ. Хувьсгалч нарын гэрэлт хөшөө нь дайчин зоригийн сүр жавхлант бадруулан дайсантай эвлэршгүй тэмцэхийн уриа болж байна. Түүхийн музей Улс орныхоо тээвэр аж үйлдвэр, соёлын томхон төвийн нэг болсон Нанжин хотод бид Хятадын ард түмний үндэсний их баярыг үзэж үйлдвэр соёлын хэд хэдэн газраар орж сонирхсон билээ. Нанжин дахь түхийн музей тус орны чөлөөлөгдсний дараа байгуулагдсан шинэхэн музей боловч түүхийн шинжлэх ухаан, зан суртахууны судлалд үлэмж их ач холбогдол бүхий чухал зүйлийг олноор цуглуулжээ. Энэ музейд, Цзянсу Фуцэянь, Чжэцзян зэрэг дөрвөн муж, жич чөлөөлөгдөөгүй байгаа Тайвань эдгээр газрын түүхээс үзүүлсэн байна.Үзмэрийн зүйл одоо хорин түм гаруй болжээ. Музейд бас бүх хятад улсын түүхэнд холбогдол бүхий зүйл нилээд бий аж. Музейн ажилтан нар түүхийн баримт. Эд өлгийн зүйлийг түүхийн нэртэй газруудад очиж сурвалжлан хайж олох ажил хийсэн нь үр дүнтэй болж одоо ч гэсэн уг ажлыг хийж байгаа гэнэ. Музейн үндсэн 8 танхимд үзүүлсэн зүйл тоймтой боловч, сонирхолтой чухал зүйл олон. Эрт цагаас хятад газар хүмүүсийн эдийн боловсрол өндөр байсныг үзүүлсэн биет зүйлс үзэгчдийн анхаарал татахгүй байж чадахгүй. Эрт цагийн хятадын цирк, тухайлбал ордны циркийг үзүүлсэн дээр үеийн сийлбэр их сонин санагдав. Түүнийг нарийвчлан үзвэл орчин цагийн циркт олон төрөл зүйл цөм байгаа бололтой. Энэ хятадын циркийн урлаг олон зуун жилийн баялаг уламжлалтайг нотолжээ. Ардын эмнэлгийн зүү тавьж эмчлэх цэгийг зурж үзүүлсэн хүний биеийн том дүрс байна. Түүнийг Мин улсын үед бүтээжээ. Түүнд тавих эмнэлэгт одоо ч гэсэн баримталж байсан 693 цэгийг заан үзүүлжээ. Хятадын эрдэмтэн Дайфу нар хүний биеийн биеийг судалж мэдрэлийн системээр нөлөөлөн өвчнийг намжуулж, анагаах ухааныг туурвин оролдсон нь анагаах ухаанд тус нэмэр болсон нь илэрхий. Тус музейнхэн, ард улсынхаа 8 жилийн ойд хоёр шинэ тасаг нээжээ. Бас олон арван жилийн өмнө Нанжингийн мастеруудын хийсэн сонин, хөдөлгөөнтэй уран нарийн хийцтэй янз бүрийн цагийг дэлгэн үзүүлжээ. Н.Жамбалсүрэн Үнэн сонин. № 252(6775). 1957.10.25. Баасан. 2, 3-р нүүрт. Агуу хөрш гүрэнд Түрүүч нь №252 дугаарт Багачуудын сэтгэл татсан газар
552 Шанхайн пионерийн ордонд олон багачуудтай уулзсан явдал мартагдашгүй сэтгэгдэл төрүүллээ. Бяцхан шинэ танилуудтайгаа хэл нэвтрэлдэхгүй ч гэсэн, найрамдлын сэтгэлээр ойлголцож байлаа. Ордонд жижүүрлэж байгаа хүүхэд зочдод үйлчилдэг ажээ. Тэд, үзэхээр ирэгсдийг нэг хоёроороо хувиарлаж аваад дагуулан явж ордныхоо байр байдал, олон сайхан зүйлтэй танилцуулав. Дунд сургуулийн сурагч урт гэзэгтэй, ухаалаг нүдтэй Шэ Сан-сан охин, эхлээд ордныхоо хэдэн өрөө тасалгаанд байгуулсан үзэсгэлэн үзүүлэв. Тэдгээр тасалгаанд ардчилсан улс орны пионерийн байгууллага, пионер багачуудаас дурсгасан бэлэг, ирүүлсэн захиа, цахилгаан утас сэлт байхаас гадна пионер-багачуудын урлан хийсэн бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлжээ. Ордны идэвхтэн болсон олон хүүхэд, хичээлийнхээ чөлөөт цагаар энд ирж өөрсдийн авьяас сонирхолт дугуйланд суралцдаг байна. Нисэх онгоцны загвар, усан онгоцны загвар уран барилгын загвар хийх дугуйлангийн сурагчдын хийсэн бүтээл сонирхолтхой байв. Уран дархны газрын байдалтай тасалгаанд ажлын багаж хэрэгсэл барьсан хүүхдүүд тун завгүй бололтой, юм хийцгээж байв. Тэд ердийн тоглоом хийгээгүй, мэргэжилтэй багш нарын удирдан зааснаар, өөрийн сэдэвлэн бодох оюун ухаанаар ирээдүйн мэргэжилтэн нарын авьяас билгийг хөгжүүлэхэд үлэмж тумтай юм бүтээж байгаа аж. Хэдэн хүүхэд Шанхайд хамгийн сайхан цаг нь байдаг намрын цэлмэг өдөр модны сүүдэрт сууж зураг зурж, дууны дугуйлангийнхан танхимд эгнэн зогсоод нийтээр дуулах сургууль хийж байлаа. Тэнд бас үндэсний хөгжим хүүхэлдэй, ший, бүжиг, уран хатгамал, радио, гэрэл зураг, хятад илбийн зэрэг олон дугуйлантай юм. Ордны олон дугуйланд 1500 орчим пионер сурч байгаа гэнэ. Нэг тасалгаанд ороход хоёр хятад нөхөр тоглоомын жижиг галт тэрэгний дугуй төмөр замыг угсарч байлаа. Тэр тоглоомыг CCCP-ийн Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Климент Ефремович Ворошилов тус пионерын ордонд бэлэглэсэн юм байна. Шанхайн пионерийн ордныг 1953 онд олон улсын хүүхдийн өдөр нээжээ. Тэнд өдөр бүр мянгаад пионер ирдэг. Ордонд үдэшлэг, өглөөлөг, янз бүрийн тоглоом, хот, үйлдвэртэй танилцах экскурс, биеийн тамирын хүмүүжлийн ажил зохиодог байна. Хөдөлмөрийн жишээч, эрдэмтэн, зохиолч, жүжигчин баатруудтай уулзах уулзалтанд багачууд их сонирхолтой оролцдог. Тийм уулзалт багачуудын хүмүүжилд сайхан нөлөө үзүүлж байгаа нь зайлшгүй. Пионерийн ордны номын сан 60 мянган номтой, өдөрт номын санд олон зуун хүүхэд ном үздэг. Бас гэртээ ном авч үздэг байна. Пионерийн орд, пионерийн удирдагч нарын ажилд тусалдаг бөгөөд ардын ардчилсан улсын пионерийн байгууллагатай харилцан, туршлага авалцдаг болжээ. Пионерууд ордондоо хайртай тэндээ авдаг, олуулаа баясан цэнгэн байдаг болжээ. Шанхайн пионерийн орд Монгол Ард улсын пионерийн ордонд зурагтай улаан галстук илгээж жаахан шинэ танилууд маань монголын пионер багачуудад бидний баяр хүргэж байгааг захисан билээ. Монгол хонины ноосоор даавуу нэхсэн нь Ноосон нэхмэлийн фабрикт очсон маань Шанхайн экспортын таваарын үзэсгэлэнд хальт харж өнгөрсөн олон янзын ноосон даавуу хийдэг үйлдвэрт очсон байлаа. Үйлдвэрийн
553 удирдах нөхөдтэй ярилцаж суусан тасалгаанд тус фабрикт хийдэг зарим үйлдэхүүнийг шилэн хорго дотор хийж тавьсан үзэгдэв. Энэ бол хуучин байсан үйлдвэр гэхдээ шинээр тоноглогдсон фабрик юм. Чөлөөлөгдөхийн өмнө 1960 эрүүлтэй байсан нь одоо 8540 гаруй ээрүүлтэй, сайхан тоноглолтой болжээ. Ардын засгаас урд 300-гаад ажилчинтай хувийн үйлдвэр байсан бол 1600-гаад ажилчинтай, 1 сая 300 мянган метр буюу дэлхийн тэнхлэгийг 32 дахин ороож хүрэх нэхмэл эдийг нэг жил үйлдвэрлэдэг дорвитой үйлдвэр болжээ. Гавардин, шевет трофик гадуур хувцас хийх өнгө бүрийн цэмбэ зэрэг 30 гаруй янзийн үйлдэхүүн гаргадаг, үүнээс 10орчим зүйлийг тогтмол хийдэг гэнэ. Цэвэр ноосон эд нэххээс гадна хөвөн хольцтой ноосон даавуу, бас нейлон хийдэг аж. Үйлдвэрийн түүхий эдийг голлож Австрали, Англи, Өмнөд Африкаас авдаг, үйлдэхүүнээ экспортод гаргадаг юм байна. Үйлдэхүүний чанар их сайжирч дээд зэрэгтээ болсон нь түүхий эд будгийн чанар сайн нэхмэлийн чанар илт болсных хожим үзвэл зураг үйлдвэрийн хүндэт самбарт байсан фабрикийн орлогч дарга Чан Зао Хой, хонины цэвэрлэсэн хэсэг ноос, хүрэн, хөх, хоёр өнгийн даавуу, мөн хоёр өнгийн нарийн ширхэг даавууны өөдөөс хавчуулсан альбом үзүүлж. -Бид энэ жил танайхаас хонины ноос хүлээн даавуу хийж үзсэн маань сайн үр дүнтэй болж байна гэлээ. Фабрикийн тасгуудаар явж байхад бэлтгэх тасгийн нэг тасалгаанд монгол хонины задгай ноос байх нь хармагц танигдаж билээ. Тэдний үйлдвэр монгол хонины ноосоор шевет мөн зэргийн ноосоор Ударник маягийн чамин ширхэгт нэхээстэй даавуу хийсэн нь сайхан эд болсон байна. Монгол хонины ноосоор нэхсэн даавуу, австралийн хонины ноосоор нэхсэн даавуу, австралийн хонины ноосоор хийсэн даавуунаа арай ширүүн болжээ. Харин эдэлгээ даах бөхийн хувьд бол монгол хонины ноосоор нэхсэн нь давж гарна гэж хятад нөхөр ярьж билээ. Сайхан урлагийн хот Шанхай 10-аад төрөл зүйлийн драм, дуурийн алдартай Цзин Бээжин дуурь шиг алдартай. Цэй Цзин гээд хөгжим драм театрын нэг гол газар нь юм. Бас Хуацзюй гэдэг театр нь тус хотод үүсчээ. Шанхай хятадын орчин цагийн драмын өлгий хот гэж зүй ёсоор нэрлэгдэнэ. Тэнд Янцзюй, Хуацзюй театр, цирк дуулан хэлэх үлгэр их дэлгэрсэн бөгөөд үзэгчид юецзюй гэдэг шаоси хамгийн их сонирхдог аж. Бид ардын их театрт дүүргэсэн хундага гэдэг шаоси дуурь үзлээ. Сурвалжит гэрийн нэрэлхүү зан, явцуу бодол, ядуу оюутны шулуун шударга явдал, янаг сэтгэлийн хүчийг үзүүлсэн энэ дуурийг үзэхэд жүжигчдийн дуулах нь бахтай. Сурвалжит гэрийн охин Ин-иний рольд Лянь Синь-бо, Цзу Ин-тай хоёр гэдэг киноны гол рольд тоглосон алдарт жүжигчин Юань Си-Фын тоглож байна. Универсал театр гэдэг сонин театр байх юм. Тэнд дуурь, драм үлгэрийн яриа, хүүхэлдэйн жүжиг, цирк зэрэг 13 өөр зүйл юм.
554 Шанхайн 40-өөд киноны газар, 80 гаруй бага, их театрт нь өдөрт 220 мянга орчим үзэгчид ирдэг байна. (Үргэлжлэл бий) Н.Жамбалсүрэн Үнэн сонин. 1957.10.31. Пүрэв. №256 (6779) 2, 3-р нүүрт. Гуанжоуд (Кантон) 1927 онд гарсан бослого 30 жилийх нь ойд Гоминданы харгис эрх баригчдын хядлага, харгислалыг эсэргүүцэж Гуанжоу (Кантон) хотын хувьсгалт ажилчин, цэргүүд 1927 оны 12 дугаар сарын 11-нд алдарт зэвсэгт бослого гаргасны 30 жилийн ой өнөөдөр болж байна. 1924-27 оны хятадын ард иргэний анхдугаар хувьсгал түр зуур ялагдаад, гоминданыхан хувьсгалын эсрэг галзуурсан мэт довтолгоо хийж хувьсгалт ажилчин, тариачин цэрэг, коммунист намын гишүүдийг балмадаар яргалж байсан үед тэр алдарт зэвсэгт бослого дэгдсэн юм. Хятадын коммунист намын удирдлагаар хөдөлмөрчин олон түмэн хувьсгалт тэмцлээ огтхон ч зогсоосонгүй, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тасралтгүй тэмцэж, зөвхөн 1927 онд Наньчаны зэвсэгт бослого, “Намрын тариа хураалтын” бослого гарсны дараахан Гуанжоу хотын баатарлаг ажилчин анги тэмцэлд босчээ. Зэвсэгт бослого 12 дугаар сарын 11-ний шөнө эхлэн гарч ажилчдын хамгаалах анги хамгийн түрүүнд босч, түүнд суралцах хорооны цэргүүд нийлсэн байна. 12 дугаар сарын 12-т хотын бүх ажилчин анги босогчдын талд орж бослогынхон 50-60 мянган хүнтэй болж Гуанжоу хот бараг бүхлээрээ босогчдын гарт оржээ. Мөн өдөр бослогынхон, ажилчин тариачны ардчилсан засгийн газарГуанжоугийн коммун байгуулж хувьсгалт тэмцлийн прорамм дэвшүүлсэн гаргажээ. Гуанжоугийн коммун (9 ажилчин, 3 тариачин, 3 цэргээс бүрдсэн), тэгш биш гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох, газрын эзний газрыг тариачдад үнэ төлбөргүй хуваан олгох 8 цагийн ажлын өдөр тогтоох, ажилчны хамгаалах ангиас улаан арми байгуулах тухай тунхаг нийтэлсэн байна. Бослогын гуравдахь өдөр гоминданы бүх харгис хүчин, гадаадын империалист гүрнүүдийн тусламж авч, хувьсгалт Гуанжоу хотыг зүг бүрээс нь бүслэн давшиж эхэлжээ. АНУ, английн хөлөг онгоц гоминданы цэрэгт тусалж, японы хөлөг онгоц хот руу гал нээсэн ийм хүнд нөхцөлд Гуанжоу хотын ажилчин анги баатарлан тулалдсан боловч, гадаад дотоодын харгис этгээдийн хамтарсан хүчний өмнө хүчин мөхөсдөж, зэвсэгт бослого дарагджээ. Гоминданы харгисууд хотыг эзэлж аваад хүмүүсийг алан хядаж, баривчилж, зөвхөн 3 өдрийн дотор 7000 хүнийг цаазаар аваачжээ. Ийнхүү босогчдын олонхи нь харгисуудын гарт тамлуулж амь үрэгдсэн ба нөгөө хэсэг нь хотоос дүрвэн зугатаж, партизаны отрядтой нийлсэн байна. Гуанжоугийн зэвсэгт бослого дарагдсаны гол галтгаан бол тэр үед, цаг үеийн нөхцөл байдал хувьсгалын талд ашигтай биш, бас хувьсгалын эсэргүүчүүдийн хүчин илүүтэй байсан явдал мөн. Түүнчлэн бослого, бусад нутгийн хөдөлгөөн олон түмэнтэй нягт
555 холбоотой байж чадсангүйгээс уг зэвсэгт бослого бол түүхэн ач холбогдолтой бөгөөд юуны урьд хувьсгалын өрнөлт буурсан үед ч хятадын ажилчин анги хөдөлмөрч олон түмэн хятадын коммунист намын удирдлагаар тэмцлээ үргэлжлүүлж, улам их далайцтай шинэ хувьсгалд бэлтгэж байсныг харуулсан байна. Ажилчин тариачны ардчилсан засгийн газарГуанжоугийн коммун байгуулсан нь уг зэвсэгт бослогын бас нэг том үр дүн мөн. Гуанжоу хотын баатарлаг ажилчин ангийн эрэлхэг тэмцэл, ажилчин тариачны ардчилсан засагГуанжоугийн коммун байгуулсан түүхт гавьяа нь гайхамшигт үйл явдал болон хятадын хувьсгалын түүхэнд үүрд үлджээ. Б. Бандихүү. Үнэн сонин. 1957.12.11. Лхагва. №289 (6812) 2-р нүүрт. Аугаа их хөрш гүрэнд ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН СУРГУУЛЬ Хятад Ард Улсын үндэстний цөөнхийн ард түмэн, ардын засгийн гүн ухаан заан ачит халамжаар хүрээлэгдсэн бөгөөд тэдгээрийн улс төр, соёлын байгуулалтад нэн чухал болосон хүчнийг сургах дөрвөн дээд сургууль байгуулжээ. Үндэстний цөөнхийн төвийн дээд сургууль, Бээжингийн баруун дүүрэг буюу соёлын районд 330000 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж байна. Энэ сургуулийг 1951 оны ... дугаар сард нээсэн нь одоо 50 үндсэний 2200 гаруй оюутан, сурагч суралцаж байна гэнэ. Үндэстний цөөнхийн ард түмний соёлын хир хэмжээ харилцан адилгүйн улмаас тус сургуулийн оюутан, сурагчдын сурч байгаа ангиуд дээд, дунд, бага гурван ялгаатай аж. Бас дээд сургуульд ороход нь зохих мэдлэг олгох бэлтгэл ангитай юм. Улс төрийн анги нь үндсэний цөөнхөд улс төрийн онолын мэдлэгтэй, засаг захиргааны болоод намын ажилтан, мөн багш нарыг сургадаг. Түүхийн анги нь үндэстний цөөнхийн түүх, үндсэний асуудал судлан түүхийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэдэг. Тус сургууль үндсэний цөөнхийн түүхэнд холбогдол бүхий материал цуглуулж, Хятад Ард Улсын доторхи олон үндсэний ард түмний аж төрөл, хэв заншлыг үзүүлсэн багахан үзэсгэлэн байгуулжээ. Тэдгээр ардын үндсэний хувцас хунар нэн сонирхолтой. Ер нь энэ сургуульд очсон хүн, олон янзын хувцастай, харилцан адилгүй ёс заншилтай, өөр өөр хэлтэй, хятадын олон үндсэний хүн ардын төлөөлөгчидтэй уулзан учирч болно. Хэл бичгийн анги нь үндэстний цөөнхийн хэл судлах, заах орчуулах мэрэгжлийн хүмүүсийг сурган бэлтгэж байна. Үүнд эртний бичиг үсэгтэй монгол, уйгар, төвд, хасаг, саяхнаас фонетик бичиг үсэгтэй болж байгаа Мяо, Чжуан, И зэрэг 20 шахам хэл бичгийн хичээлийг тусгайлан хийдэг аж. Үндэстний цөөнхийн төвийн дээд сургууль, цөөн тоотны хэл бичиг судлах талаар эрдэм шинжилгээний үлэмж ажил хийжээ. Тус дээд сургууль, Хятадын Шинжлэх ухааны Акедамийн хэлний шинжилгээний институттэй хамтарч уржнан жил Өвөр монголын болоод Шинжаан-Уйгарын өөртөө засах орон, Жэхэ, Гиран, Хэйлунцзян, Ганьсу, Цинхай
556 мужид үндэстний цөөнхийн хэл судлах эрдэм шинжилгээний ажил явуулжээ. Монгол хэл судлагчид Хятад Ард Улс дахь монголчуудын хэлийг манай монголын хэлтэй харьцуулан судлаж үзсэн байна. Мөн Лхас, Шигатзе, Чамдо зэрэг газрын төвд хэлний аялгуу судалжээ. Хятадын доторхи үндсэний цөөнхийн олонхи нь үсэг бичиггүй буюу боловсроогүй үсэг бичигтэй болгоход нь туслахын үүднээс тэс сургууль ихээхэн ажил хийж байгаа аж. Коммунист нам, Ардын засгийн ачаар хявадын олон үндсэний ард түмэн өөр өөрийн хэл дээр сурч боловсрох хязгааргүй сайхан боломж олсны яруу гэрч болсон үндэстний цөөнхийн дээд сургуулийг үзсэн маань мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээлээ. ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР Гайхамшигт юмыг урлан бүтээгч хөдөлмөрийн хүний бүтээсэн түүхийн дурсгалт зүйлийг өөд татан сэргээн сэлбэж, хайрлан хамгаалсан нь ардын засгийн эрхэм санаачилга. Бид Бээжинд байхдаа эзэн хааны орд байсан “Гугун” музей, Ихэюань хүрээлэн, Тэнгэрийн сүм, Бэйхай цэцэрлэг, Мин улсын хаадын булш, Биюньсы сүм зэрэг, өдөрт өдий төдий мянган хүн сонирхон үзэж амран зугаалдаг үзэсгэлэнт сайхан газраар явж сонирхлоо. Дөрвөн мянган жилийн түүхт их хотод олон зуун жилийн түүхийг элээн өнгөрөөсөн, эртний түүх, соёлын дурсгалт, уран нарийн чимэг хийцтэй сонин чамин барилгууд хятадын хөдөлмөрийн хүний гайхамшигт сэдлэг, бишрэм бүтээлийн содон тэмдэг болон үлджээ. Ард олны амин тэжээлийн хөрөнгө зоорийг гувчин татаж сан хөмрөгөө бялхтал дүүргэж, алт эрдэнэ гялалзуулан, ганц биедээ цогцлон байгуулсан эзэн хаадын орд харш эдүүгээ ард иргэдийн орд харш, тэдний цэнгэж зугаацах газар болжээ. 530-аад жилийн өмнө барьсан бөгөөд Мин, Чин улсын хаадын орд байсан Өвлийн орд (одоогийн “Гугун” музей) бол уран сониноор янзлан цогцолж барьсан хятадын уран барилгын нэг гол оргил мөн. Эртний үеийн уран тансаг энэ ордны гадаад танхимуудад археологийн үнэт ховор олш, элдэв сайхан урлалын зүйл тавьсан нь баялаг сонин музей болжээ. Дотоод ордны Тайхэдянийн алтан луу ороолон чимсэн багана, уран зурагт адрыг “Таазыг” үзэхэд хичнээн уран авьяаст хүмүүс түүнийг бүтээсэн нь илэрхий. Зузаан хэрэм, усан сувгаар хүрээлэгдсэн энэ орд 70000-гаад хавтгай дөрвөлжин метр талбай эзэлжээ. Ихэюань хүрээлэн бол эзэн хааны зуны орд байжээ. 800 жилийн түүхтэй Ихэюанийг 1860 онд англи-францын цэрэг Бээжинд цөмрөн орохдоо үлэмж эвдэн сүйтгэснийг хожим хатан хаан Цы Си хятадын тэнгисийн цэргийн флот байгуулахад зориулсан 80 сая лан “3 сая шахам килограмм” мөнгийг зарцуулж сэргээн шинэтгэжээ. Ихэюанийн Ваншоушань уул, Куньминху нуур, орд харш, олон үзэсгэлэн, сэрүүн асар, сэтгэлд таатай байгалийн байдал маш сонин сайхан аж. Залуучууд завьд сууж Куньминху нуураар зугаалах маш дуртай юм. Чөлөөлөгдсөний дараа үлэмж хөрөнгө зарцуулж Ихэюанийг улам сайхан болгожээ. Тэнгэрийн сүмийг 1420 онд байгуулсныг 1749 онд өргөтгөжээ. Циняньдянь, Хуанцюньюй гэдэг сүм, Юаньцютан гэдэг мөргөлийн өндөрлөг тавцан цөм дугуй хэлбэртэй нь эрт цагт тэнгэрийн мандлыг дугуй хэлбэртэй нь эрт цагт тэнгэрийн мандлыг дугуй хэлбэртэй гэж тухайлж байсны учир юм. Хуанцюньюйн дугуй хэрмийн дотор нэг талд нь очоод туурга руу хандан үг ярихад нөгөө талд нь зогсож байгаа хүнд сонсддог тул ердөө л
557 телефоноор ярихтай адил. Хятадын уран барилгачид дуу чимээ дамжуулах сонин аргыг аль эрт цагт олж мэдээд ийнхүү бүтээсэн нь маш сонирхолтой. Бэйхай цэцэрлэг урдын цагт мөн л хааных байжээ. Бэйхай цэцэрлэг, нуур хоёр нийлээд 104 га талбай эзэлдэг. Тэндэх барилга харшийн уран үзэмжтэйг цөөн үгээр илэрхийлэн өгүүлэх аргагүй. Түүний маш уран хийцтэй алдарт Есөн луут асрын дэргэд зураг авахуулахыг хэн ч хүсэх байх. Энэ цэцэрлэг, хөдөлмөрчдийн амран зугаалах-тааламжит газар бөгөөд Бэйхай нуур зуны цагт завиар зугаалахад, өвлийн цагт тэшүүрээр явахад нэн таатай байдаг аж. Бээжингээс баруун хойш уул өөд өгсүүлж, гол төлөв экскурсээр явагчдад зориулан зассан дардан замаар хоёр цаг явж бид түмний газрын Их цагаан хэрмийн Цзуйюнгуань боомт хүрлээ. Нүүдэлчин аймгийн довтолгооноос хамгаалж манай өмнөх IV зуунаас эхэлж барьсан Их цагаан хэрэм Бээжин, Шеньяаны зам гудас байх Шаньхайгуань хотоос эх авч Ганьсу муж дахь Цзуйюнгуань хүртэл 400 орчим км үргэлжилдэг байна. Хятадын эртний алдарт барилга цагаан хэрэм гол таван боомттой, 100-120 км бүрд цамхагтай, хэрэм нь 6-8 метр өргөн 5-10 метр өндөр аж. Цзуй юнгуань боомт дээрээс харахад Бээжин-Бугатын төмөр замаар яваа галт тэрэг тээр дор явж үзэгдэнэ. Биднийг тэнд очиход барилгын ажилчид хэрмийн тэр хэсгийг сэлбэх ажил хийж байлаа. Замдаа бид Биюньсы сүм сонирхож тэнд хятадын алдарт эх оронч, их хувьсгалч, ардын үзэлтэн Сун Ят-сений дурсгалд зориулан байгуулсан суврага-хөшөө үзлээ. Тэнд зөвхөн малгайг нь ёслон оршуулжээ. Их хувьсгалчийн шарилыг Нанжин хотын дэргэд далайн түвшнээс дээш 158 метр өндөр, сайхан үзэсгэлэнт Цзыдинь ууланд оршуулсан бөгөөд түүний гэрэлт хөшөө-мавзолейг асар их хүндэтгэлтэй байгуулсан байна. Тэнд цэцэг өргөхдөө бид их хувьсгалчийн сайн найзхуучин коммунист нөхөртэй уулзсан билээ. Түүх, соёлынхоо дурсгалт зүйл-үнэт өвийг хятадын ард түмэн их хайрлан аригладаг бөгөөд ардын засгийн газар, ард түмнийхээ хөдөлмөр, соёлын гайхамшигт бүтээл дурсгал болсон зүйлсийг эрхэмлэн үздэг нь тэн ч илэрхий. Н. Жамбалсүрэн. Үнэн сонин. 1957.12.12. Пүрэв. №290 (6813) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр ЧЖОУ ЭНЬ – ЛАЙ танаа Манай оронд газар хүчтэй хөдөлснөөс болж ард иргэдэд их хохирол учирсанд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа Та БНХАУ-ын засгийн газрын өмнөөс илэрхийлсэн явдалд монголын ард түмэн түүний засгийн газрын өмнөөс эрхэм нөхөр ерөнхий сайд Танд чин сэтгэлийн талархал хүргэе. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Улаанбаатар. 1957 оны 12 дугаар сарын 19
558 Үнэн сонин. 1957.12.20. Баасан. №297 (6820) 1-р нүүрт. -оОо- “ҮНЭН” СОНИН. 1958 ОН (1958 оны 1-12 сарын дугаарууд) БНМАУ-ЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА Ж .САМБУУ БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ю.ЦЭДЭНБАЛ МАХН-ЫН ТӨВ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАМБА НАРТ Ирж байгаа 1958 оныг тохиолдуулан та нар болоод та бүхнээр уламжлан Монголын ард түмэнд Хятадын ард түмний өмнөөс баяр хүргэе. Өнгөрөгч онд ах дүү монголын ард түмэн социалист байгуулалтынхаа үйлсэд том дэвшилт гаргаж нийтийн энх тайван сахин хамгаалах тэмцэлд идэвхитэй оролцсон билээ. Хятад, Монголын ард түмний ах дүү ёсны найрамдал нөхөрсөг хамтын ажиллагаа нь шинэ 1958 онд цаашид улам их хөгжих нь дамжиггүй гэдэгт бид итгэж байна. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийг бэхжүүлэн нягтруулах болоод БНМАУ-ын бүтээн байгуулалтын үйлсэд шинэ амжилт олохыг Монголын ард түмэн ёрөөхийн хамт та бүхэнд та бүхэнд эрүүл энх байхыг болоод Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүчин чадал цэцэглэн мандаж өсөн аривжихийг ерөөе! БНХАУ-ын дарга, Хятадын Коммунис Намын Төв Хорооны дарга Мао ЦЗЕ-ДУН БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Байнгын Хорооны дарга ЛЮ ШАО-ЦИ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин. 1958 оны 1 дүгээр сарын 1. Үнэн сонин. 1958.01.07. №5 (6834). Мягмар. 1-р нүүрт. Хятадын ард түмэн социализмын байгуулалтад үсрэнгүй замаар хөгжиж байна (БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд СЕ ФУ-ШЭН)
559 Хятадын бүх ард түмний баяр БНХАУ байгуулагдсаны 9 жилийн ой энэ 10 дугаар сарын 1-нд боллоо. Хятадын ард түмэн Хятадын агуу их Коммунист Нам, их удирдагч дарга Мао Цзидунгийн мэргэн жолоодлогын дор явж ялангуяа анхдугаар таван жилийн (1953-1957) төлөвлөгөөг амжилттай биелүүлсэний үр дүнд манай улсын улс ардын аж ахуйд маш их өөрчлөлт гарлаа. Манай улс шилжилтийн үеийн социалист өөрчлөлтийн зорилтыг амжиллтай биелүүлэв. Хэдэн мянган жилийн турш үргэлжилсээр ирсэн үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх явдлыг 1956 онд үндсэндээ устгаж эдийн засгий пронтод социалист хувьсгалын агуу их ялалт хийснээр манай улсын нийгмийн эдийн засагт ноцтой өөрчлөлт гарсан юм. 1957 онд улс ардын аж ахуйгаас орсон орлогын дотор социалист сектор 97 хувийн аж ахуйтан 3 хувийг эзлэж байсан бөгөөд үндэстний хөрөнгөтний аж ахуйгаас орох орлого мянганы нэг хувь эзлэх болтол эрс буурчээ. Ноднин жилээс эхлэж бүх улсын хэмжээгээр ажлын стилийг журамлан тэгшитгэж, баруунтныг эсэргүүцэн тэмцэж, хөрөнгөтний үзэлтэн, баруунтан, хувьсгалын эсэргүүчүүдийн үзэгдэл хийгээд социалист үйлсийг эвдлэн хорлогч итгээдэд хатуу цохилт өгснөөр оллон түмний сэтгэлийг ихэд зоригжуулан догдлуулав. Манай улсын нийгэмлэгийн хэг журам ,хүмүүсийн ухамсарт мэдэгдэхүүц өөрчлөлт гарж тэдний коммунист ухамсар нь түргэн дээшлэв. Энэ бүхэн бол манай улсын улс төр үзэл суртлын фронтод хийсэн социалист хувьсгалын шийдвэрлэгч ялалт мөн. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөт жилүүдэд манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн жилд дундажаар 19,2 хувиар өсөв. Ийм хурд ямар нэгэн хөрөнгөтөн оронд байгаагүй бөгөөд байж ч чадахгүй юм. Шинэ хятадын аж үйлдвэрийн зөвхөн таван жилийн хөгжилт нь хуучин Дундад улсын зуун жилийн хөгжлөөс хамаагүй их давж чадсан билээ. Зөвхөн болд гаралт энэ таван жилд жил тутам 31,7 хувиар өсөв. Энэ нь хуучин дундад улсын хэдэн зуун жилийн болд гаралтын хэмжээнээс нэг дахин илүү болсон билээ. Төлөвлөгөөт таван жилд үр тарианы үйлдвэрлэлийн үүргийг хоёр хувиар давуулан биелүүлэв. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй эдгээрх амжилтын дүнд өргөн олон хөдөлмөрчидийн аж амьдрал, соёлын хэмжээ дээшлэв. Таван жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн явдал зөвхөн дотоод гадаадын дайснуудын цуурхал, янз бүрийн гүтгэдэгийг няцаагаад зогсохгүй урагш улам давших итгэл төгс ялалтад хөдөлмөрчдийг зоригжуулсан юм. Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист хүчин түргэн өсч даян дэлхийн энх тайвныг эрхэмлэгч улс түмний империализмыг эсэргүүцсэн тэмцэлд асар их амжилт олсон явдал 1958 оны дэлхий дахины байдлын хөгжилтийн онцлог мөн. Өөрөөр хэлбэл энэ он дорнын салхи өрнөдийг даран салхилсан он боллоо. Хятад улсын тухайд гэвэл энэ жил аж үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар их үсрэнгүй давшилтад орсон жил мөн. 1958 он бол манай улсын хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил мөн. Хүчин чадлаа бүрэн дайчилж тэргүүний эгнээнд орохын тулд арвин, түргэн, сайн, хэмнэлтэй хөдөлмөрлөж социализм байгуулах талаар Хятадын коммунист намаас дэвшүүлэн тавьсан ерөнхий шугам зоригжсон хятадын ард түмэн энэ нэг жилд хүн бүхнийг уралдуулан, цэцэг бүхнийг дэлгэрүүлэх чөлөөтэй өргөн маргаан явуулах зэрэг ажлын стилийг журамлан тэгшитгэх хөдөлгөөнийг
560 өрнүүлсэний үр дүнд бүх ард түмний сэтгэл санаа нь бүрэн чөлөөлөгдөж хүн бүхэн санаачлан сүвэгчлэж, зоригтойгоор дэвшүүлэн тавих зориг төгөлдөр гардан хийх, коммунист зан суртахуун ба хувьсгалт идэвхижилийг өрнүүлсэний ачаар социализмыг бүтээн байгуулах их үсрэнгүй давшилт оргилсон билээ. Энэхүү нэг жилийн дотор манай улс аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар юуны өмнө хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн дээр аж үйлдвэр, хөдөө аж ахуйг зэрэг хөгжүүлэх, төв ба орон нутгийн аж үйлдвэрийг зэрэг хөгжүүлэх, жижиг дунд, том хэмжээний аж ахуйн газрыг зэрэг хөгжүүлэх тухай Намын Төв Хороо Мао Цзе-Дунгээс боловсруулан гаргасан чиглэлийг тууштай хэрэгжүүлэн биелүүлсэн байна. Энэ чиглэл нь манай улсын бодит байдлыг шинжлэх ухааны үүднээс зөв дүгнэн манай улсын аж үйлдвэрийг асар их өрнөлтөд хүргэсэн билээ. Зөвхөн энэ оны 6 сарын дотор орон нутагт 300 мянга гаруй үйлдвэр шинээр байгуулагдав. Үүний зэрэгцээгээр жижиг, дунд хэмжээний болд төмөр хайлуулах үйлдвэрийн газар нүүрсний уурхай, цахилгаан станц өнгөт металын үйлдвэр, савангийн завод, цемент суурь машины үйлдвэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах завод олныг байгуулав. Энэ бүхнийг аж үйлдвэрийн талаарх хоцрогдсон манай орныг богино хугацаанд газар сайгүй машин техниктэй, хот хөдөөгүй үйлдвэрийн газартай болгон цоо шинэ байдалд оруулав. Энэ оны 8 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны өргөтгөсөн бүгд хурлаас төв ба орон нутгийн удирдлагын гол анхаарлыг аж үйлдвэрт чиглүүлэн энэ жил болд гаралтыг арван сая долоон зуун мянган тоонд хүргэх өөрөөр хэлбэл ноднин жилийнхээс нэг дахин илүү гаргах шийдвэр гаргаснаас хойш манай улсын аж үйлдвэрт их үсрэнгүй давшилт гарч, бүх нийтээрээ үйлдвэр барьж байгуулах хөдөлгөөн өрнөв. Зөвхөн 8 дугаар сарын болд гаралт 2 сая нэг зуун дөч мянган тонн хүрсэн байна. Одоо том металлургийн үйлдвэрүүд өргөн хэмжээгээр болд төмөр үйлдвэрлэж байгаагаас гадна шиан болгон өдөрт мянган тонн, өдөрт арван мянган тонн хайлуулах чадалтай болгох уг хөдөлгөөн өрнөж байна. Манай улсын болд төмөр гаралтын ийм түргэн өсөлт нь аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүний талаар Английг гүйцэж түрүүлэх явдлыг бүрэн нотлож байна Манай улс ийм аж үйлдвэр техникийн хэмжээ ч мэдэгдэхүйц дээшилжээ. Одоо 5 мянга гаруй нэр төрлийн техникийн чухал бүтээгдэхүүнийг туршин үйлдвэрлээд амжилттай гаргав. Болдын хэрэгцээт материалыг 88 хувийг эх орны бүтээгдэхүүнээр хангах чадалтай болсны зэрэгцээгээр реактив нисэх онгоц, шинэ маягийн суудлын онгоц, ачааны машин, суудлын хөнгөн машин, галт тэрэг жилдээ 9 мянган тонн нүүрс гаргах чадалтай уурхайн машин тоноглол, суурь машина, цахилгааны олон нарийн хэрэгслийг өөртөө үйлдвэрлэх болжээ. Хими, каучук, эм, чихэр, нэхмэл өнгөт материалын үйлдвэр, ховор металл хайлуулах үйлвэрийн газрууд зэрэг олон шинэ үйлдвэрийн талаар олон улсын тэргүүний техникийн хэмжээнд хүрчээ. Манай улсын хөдөө аж ахуй энэ жил урьд байгаагүй их баялаг ургац авлаа. Энэ жил 350 сая тонн үр тариа авахаар байгаа нь өнгөрсөн оныхоос нэг дахин өсөх болно.
561 Эдгээр ажилчдын уг сурвалж бол хятадын 500 гаруй сая тариачид коммунист намынхаа удирдлагын дор явж ажлын стиллийг журамлах, тэгшитгэх, буруутныг эсэргүүцэх тэмцэл хийсний үр дүн мөн. Барууны хэлбэрийг устган социолизмын байгууллалтын ерөнхий шугамыг тууштай явуулсны ачаар олон түмний хөдөлмөрлөх идэвхи урьд өмнө үзэгдээгүй их оргилж, ган гачиг үерийн аюул болоод хөдөө аж ахуйн мэрэгч хортныг устгав. Хятадын 500 сая тариачид одоо му тутмаас 4 тонн улаан буудай, 65 тонн тутрага (цагаан будаа), 15 тонн эрдэнэ шиш авдаг болов. Манай хөдөө аж ахуйд му маас авах үр тарианы хэмжээг дээшлүүлсэн явдал бол улсын хэрэгцээт үр тарианы асуудлыг үндсэндээ шийдвэрлэснийг харуулж байна. Манай улс үр тарианы ургацын хэмжээг өөрийнхөө ард түмний хэрэгцээнд зохицуулан үйлдвэрлэж чадах бүрэн бололцоотой болжээ. Хятадын 500 гаруй сая тариачдын чармайлтаар энэ жил манай улсын улаан буудайн нийт ургацын хэмжээ 39 сая 950 мянган тонн хүрч америкаас 5 сая 370 мянган тонноор түрүүлж, дэлхий дээр хоёрдугаар суурь эзлэх боллоо. Манай улс энэ жил нийт 3 сая 5000 тонн хөвөн авч америкаас хол түрүүлж дэлхий дээр нэгдүгээр суурь эзлэх боллоо. Манай улс үр тариа, хөвөнгийн өндөр ургац авсан нь манай ард түмнийг дулаан хувцасаар хангах эдийн засгийн ач холбогдолтойгоор барахгүй улс төрийн ба олон улсын асар их ач холбогдолтой юм. Хятадын тариачид үр тарианы өндөр ургац авч чадахгүй гэдэг манай дотоод дахь хялайн ширтэгч үл үнэмшигч этгээдийн цуурхлыг няцааж, хөрөнгөтний ёс дэглэмийг хамгаалагч Мальтусын хүн амын тухай харгис онолд цохилт өгөв. Америкийн империалистууд өөрийгөө улаан буудайн эзэн орон гэж сагсууран, хөдөө аж ахуйн илүү бүтээгдэхүүнээрээ түрэмгийлэх хэрэглүүр болгож, дэлхий дахины бусад оронд улс төрийн залгамжилгаа явуулж улмаар бусад улсын бүрэн эрх тусгаар тогтнолд халдаж байдаг юм. Гэвч ард түмэн хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэж чадах бөгөөд Америкийн империалистуудын заль мэх, хэзээд биелэхгүй гэдгийг Хятад улсын амжилт туршлага, даян дэлхийн ард түмэнд харуулж байна. Хятадын ард түмэн 9 жилийн турш Америкаас нэг му улаан буудай ч аваагүй юм. Улаан буудай му тутмаас авах ургацын хэмжээ нэгэнт Америкаас түрүүлсэн бөгөөд хойшид ч үүрд түрүүлэх болно. Манай бүтээн байгуулалтын бүх фронтод социалист хувьсгал шийдвэрлэх ялалт хийсний үндсэн дээр бүх улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйд их үсрэнгүй давшилт гарч техникийн хувьсгал ба соёлын хувьсгал орон даяар өрнөж байна. Хуучныг баримтлах хоцрогдмол үзэл санааг шүүмжлэн буруушааж ажилчин ажилчны коммунист ухамсар ихэнхи нь дээшилчний үндсэн дээр ажлын шинэ нормыг тогтоох шинэ техник зохиох, хөдөө аж ахуйн багаж хэрэгслийг хувьсган өөрчлөх, олон түмний чанартай хөдөлгнөөн хөдөө тосгонд ч лут их амжилт олжээ. Ноднингоос энэ оны 7-р сар хүртэл бүгд зуун мянга гаруй төрлийн хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл зохион бүтээж, 67 сая гаруйг үйлдвэрлэж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Энэ нь манай орны социалист үйлдвэрлэлийн хүчин чадлыг үлэмж хөгжүүлэн, хөдөлмсөрийн бүтээмжийг ихээхэн дээшлүүлэв. Сурлага хөдөлмөрийг хослуулах чиглэл манай орны соёл гэгээрэлд аажмаар нэвтрүүлж байгаа хүмүүсийн оюун чадварыг бүх талаар хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэхийн чиглэл, сурган хүмүүжүүлэхийн талаар хийж байгаа түүхэн ач холбогдол бүхий хувьсгал юм. Энэ
562 хувьсгал нь оюуны болоод биеийн хөдөлмөрийн ялгааг өдрөөс өдөрт арилгаж, цаашид сургуулиудыг үйлдвэр, аж ахуйн газартай болгож, үйлдвэр, хөдөө аж ахуйн хоршоог сургуулиудтай болгох чиглэлээр сурган хүмүүжүүлэх ажлын хөгжүүлэх болно. Одоо улиах мэргэжих дээд сургуулиас эхлээд хөдөө тосгоны дунд сургууль, оройн сургууль, ажлын бус цагын сургуульт газар сайгүй байгуулагдаж, ёстой ч тосгон бүр сургуультай, хүн бүр бичигтэй болж байна. Техник шинжлэх ухаан, соёл боловсрол нь хэдхэн хүмүүс эзэмшигдэж ид шидийн зүйл шиг байх явдал хэдийн өнгөрчээ. Манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үргэлж үсрэнгүй дэвшилтээр хөгжиж, өргөн олон тариачдын социалист цхамсар улам улам дээшлэн тасралтгүй хувьсгал хийх тухай намын төв хорооны дарга Мао Цзе дунгийн заалт сургаалийг бүх ард түмэн баттай сайн ойлгосны үндсэн дээр тариачин олон түмэн улам бүр зохион байгуулагдаж, хөдөө аж ахуйн хоршооллыг баг тосгоноороо нийлж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, соёл шинжлэх ухааныг нэгтгэсэн ардын коммун болгон өөрчлөн байгуулж байна. Энэ нь одоо үед бүх улсыг хамарсан шинэ хөдөлгөөн болон өрнөж байна. Одоо байгуулагдаад байгаа ардын коммун нь олон түмний хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэх, хөдөлмөрийн хүчний ашиглалтыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн чанартай үндсэн бүтээн байгуулалтыг өргөжүүлэх техникийн болоод соёлын хувьсгалыг түргэтгэх олон нийтийн олон нийтийн хангамжийн талаар хөдөө аж ахуйн хоршооллоос хол давуутай байгаагаа харууллаа. Баг, тосгоныг нэгтгэсэн ардын коммун нь удирдлагыг төвлөрүүлэх хөдөө аж ахуйн хамтын аж ахуйг хөдөөний улсын аж ахуйтай нягт холбоотой болгож, хамтын өмч, ардын нийтийн өмчийн системд шилжин ороход үлэмж тус дөхөм болж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, соёл, шинжлэх ухаан зэрэг цэргийн нэгдсэн ардын коммун нь энх тайван цагт байгаль дэлхийг өөрчлөн, хөдөө тосгоныг аж үйлдвэржүүлж, тосгоныг хотжуулж хөдөө тосгонд коммунизм байгуулахын төлөө тэмцэхийн хамт хэрэв империалистууд манай эх оронд халдан довтлохыг зоригловол ардын коммун нь бүх гишүүдээ дайчилж халдаад ирсэн дайчныг бут ниргэнэ. Ардын коммун байгуулсан үед, эсрэг тэсрэг утгатай энэ хоёр тэмцлийг өөрчилж байх явдал нь төдий л бэрх биш билээ. Ардын коммун нь манай орны социалист бүтээн байгуулалтыг түргэтгэж коммунизмд шилжин орох зохион байгуулалтын хэлбэр болох бөгөөд ирээдүйд коммунист нийгэмлэгийн үндсэн нэгж болон хөгжих юм. Манай улсын аж үйлдвэр далайцтай хөгжиж, хөдөө аж ахуйн баялаг ургац аваад, бусад талын бүтээн байгуулах ажил ч үсрэнгүйгээр давшиж байгаа үед Америкийн империалистууд өдөөн хатгалаг үйлдэж байна. Америкийн түрэмгийлэгчдийн энэ түгшүүртэй байдал, түрэмгийллийн өргөжүүлэх оролдого нь манай орны зургаан зуун сая ард түмэн даян дэлхийн энх тайвныг эрхэмлэгч улс түмний хүчтэй эсэргүүцэл, буруушаалт тулгарахтай зэрэг гэмт хэргээ хаацайлан ухвуулахын тулд Даллис элдэв ов заль гаргаж дайны галыг зогсоох гэх мэтээр ор үндэсгүй чалчиж, газар нутгаа чөлөөлөх гэсэн Хятадын ард түмнийг түрэмгийлэгч гэж гүтгэсэн байна. Харыг цагаан болгож байдаг энэхүү ичгүүр сонжуураа дарсан худлаа яриа нь хэнийг ч мэхэлж чадахгүй.
563 Тайвань, Пэнхуледар, Зинтмэнь, Мацзу зэрэг эрэг хавийн бусад арлууд нь аль эртнээс манай улсын газар нутаг болох бөгөөд Чан Кай-шийн бүлгийнхний бүгэн үүрлэж байгаа газар нутгийг чөлөөлөх нь хятадын ард түмний дотоод хэрэг болох учраас хэн нэгэн этгээд хөндлөнгөөс оролцохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хятадын ард түмэн бүхий л зохистой аргаар, зохистой цагт нь өөрийн газар нутгийг чөлөөлөх эрхтэй бөгөөд АНУ хэрэв хятадын эсрэг түрэмгийлэн хөндлөнгөөс оролцох явдлаа үргэлжлүүлбэл түүний үр уршгаа үүсэн гарсан хариуцлагыг Америкийн засгийн газар хүлээх ёстой гэж ерөнхий сайд Чжоу Энь-лай 9 дүгээр сарын 6-нд хийсэн мэдэгдэлдээ хатуу дурьдсан билээ. Ерөнхий сайд Чжоу Эньлайн мэдэгдлийг манай орны бүх ард түмэнд халуунаар хүрээлэн дэмжсэн юм. Хятад Америкийн хооронд дайн байлдаан байхгүй учраас дайны галыг зогсоох гэдэг асуудал ярихын хэрэг алгаа. Манай ард түмэн Чан Кай шин урвагчдыг залхаан цээрлүүлэх явдал бол Хятадын ардын чөлөөлөх дайны үргэлжлэл нь болох бөгөөд хятадын ард түмний дотоод хэрэг юм. Тийм ч учраас Гадаад Явдлын Яамны сайд Чень И үүнтэй холбогдуулж 9 дүгээр сарын 20-нд хийсэн мэдэгдэлдээ, Америкийн бүх зэвсэгт хүчнийг Тайваны районоос татан гаргахыг Даллест сануулсан билээ. Хэрэв АНУ дайныг Хятадын ард түмэнд хүчээр тулгавал манай ард түмэн эх орныхоо бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрээ бүрэн бүтэн байлгахын төлөө байлдах болно. Нөхөр Мао Цзе-дун олон улсын байдалд дүн шинжилгээ хийхдээ, Америкийн Нэгдсэн Улсын сүйрлын тухай мэргэнээр тэмдэглэн хэлсэн юм. Нөхөр Мао Цзе-дун хэлэхдээ: “Хятадын нутаг Тайвань болоод бусад орнуудад байгаа АНУ-ын цэргийн бүх бааз нь Америкийн империалистууд өөрснөө хүзүүндээ урхи угласан хэрэг юм. Дэлхийн газар бүхэнд Америкийн бий болгож байгаа хурцадмал байдал нь даян дэлхийн ард түмнийг Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд дайчлах үүрэг гүйцэтгэж байна. Америкийн монопольт бүлэглэл түрэмгий бодлогоо улайран үргэлжлүүлбэл эцсийн бүлэгт дэлхий дахины ард түмэн тэднийг цаазын газар дүүжлэх болно” гэжээ. Манай орны социалист бүтээн байгуулалтын бүх талын амжилт нь Зөвлөлт Холбоот Улс бусад ах дүү орны тусламж дэмжлэг, тэдний бүтээн байгуулах ажлын туршлагаас сурсан явдалтай салшгүй холбоотой юм. Америкийн империалистуудын эсрэг хийж байгаа манай тэмцлийг Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерь халуунаар дэмжиж байна. Социалист лагерийн хүчин чадал өсөн бэхжихийн хамт манай улсын социалист бүтээн байгуулалтын үйл хэрэг улам их амжилтанд хүрч дорнодын салхи өрнөдийн салхийг улам хүчтэй даран салхилж байгаа үед америкийн империалистуудын эсрэг явуулж байгаа манай тэмцэл төгс ялах болно. Ах дүүс БНМАУ, түүний ард түмэн, манай улс манай ард түмэнтэй гүн зузаан найрамдалтай юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцан туслалцах хамтын ажиллагаа асар их хөгжлөө. Энэ жил монголын ард түмнээс манай улсад 15 мянган адуу бэлэглэсэн нь манай орны хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжил давшилтад асар сайхан тус дэмжлэг боллоо. Тайваньд үйлдэж байгаа Америкийн империалистууд түрэмгийллийг жигшин буруушааж монголын засгийн газраас хийсэн мэдэгдэл болон Америкийн империалистуудын эсрэг явуулж байгаа манай ард түмний тэмцлийг дэмжиж монголын ард түмний хийсэн цуглаан зэрэг нь монголын ард түмэн манай ард түмэнтэй
564 найрсаг дотно байгаагийн тод илрэл юм. Манай ард түмэн, монголын ард түмэнтэй ийнхүү гүн зузаан найрамдалтай байдагтаа баясан бахархадаг юм. Монголын ард түмэн МАХН-ын удирдлагын доор социалист бүтээн байгуулалтандаа гялалзсан сайхан амжилт оллоо. БНМАУ нь мал аж ахуйн орон байснаа одоо аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болж, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөх талаар асар их амжилт оллоо. Монголын ард түмэн улс орноо социалист ёсоор өөрчлөх үйлсдээ бие хайрлахгүй хөдөлмөрлөж амжилтаас улам амжилтанд хүрнэ гэдэгт манай ард түмэн гүнээ итгэж байна. Хоёр орныхоо агуу их амжилтыг хамтаар магтан дуулцгаая! Амжилт ялалт биднийг зоригжуулаж байна. Сайн сайхан ирээдүй бидний өмнө байна. Социализмын замаар гар гараасаа барилцан давшицгаая! Үнэн сонин. 1958.01.11. Бямба. №9 (6838) 2-3-р нүүрт. Бээжин Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Чжан Чзи-санд Хятадын ард түмний үндэсний түүхт баярын өдрийг тохиолдуулан Танд болон таниар дамжуулан Монголын найрамдлын нийгэмлэгийн бүх гишүүдэд чин сэтгэлийн баярыг хүргэж ах дүүгийн найрамдалд Хятадын ард түмний эдийн засаг, соёлын хөгжил цэцэглэлтд улам их амжилтыг ерөөе. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааны дарга Д.Шарав. Улаанбаатар хот. 1958 оны 9дүгээр сарын 30. Үнэн сонин. 1958.10.01. №229 (7053) 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг зохион байгуулагдав Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг зохион байгуулахад зориулсан нийслэлийн улс, олон нийт, соёл шинжлэх ухааны зүтгэлтэн, үйлдвэр, хөдөө аж ахуйн ажилтан, ажилчид, ардын цэргийн төлөөлөгчдийн өчигдөр улсын номын сангийн их танхимд болов. Тус хуралд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се ФУ-шэн болон тус улсад байгаа хятад ажилчин, оюутны төлөөлөгчид байлцав. Тус хуралд дээр БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав БНМАУ-д Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдаж байгаа ба түүний зорилгын тухай илтгэл хийлээ. Нөхөр Шарав илтгэлдээ, нийгэмлэгийн зорилт бол БНХАУ, БНМАУ-ын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой нягт холбоотой юм гэж тэмдэглэв. БНХАУ-ын социализмын бүтээн байгуулалтын асар их амжилт, түүний бүтээлч баялаг их туршлага, хятадын ард түмний интернационалын сэтгэл харамгүй их тусламж зэрэг нь
565 Монгол-Хятадын ард түмний найрамдал харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөн бэхжүүлэхийн уг сурвалж болж байна гэж нөхөр Шарав хэлэв. Дараа нь улсын их сургуулийн багш, дэд эрдэмтэн Яринпэл, барилгачин Цогоо нар үг хэлэв. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се ФУ-шэн МонголХятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдаж байгаад баяр хүргэж үг хэлээд пролетарийн интернационализмын зарчим дээр үндэслэн манай, хоёр орны ард түмний мөнх найрамдалт харилцааг улам бэхжүүлэх үйлсдээ их амжилт олохыг тус нийгэмлэгт ерөөлөө. Тус хурал Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн захиргааг 65 хүнтэйгээр байгуулаад, захиргааны тэргүүлэгчдэд 15 хүний сонгож, нийгэмлэгийн захиргааны даргаар Д.Шарав, орлогч даргаар профессор Ш.Нацагдорж, нарийн бичгийн даргаар улсын их сургуулийн багш Ч.Далай нарыг санал нэгтэй батлав. Үнэн сонин. 1958.10.01. №229 (7053) 3-р нүүрт. Хятад-Монголын найрамдлын нийгэмлэг БНХАУ-д байгуулагдав 1958 оны 9 дүгээр сарын 30-нд БНХАУлсад Хятадын-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулав. Хятад-Монголын найрамдалын нийгэмлэгийн дарга нь БНХАУлсын гадаадтай соёлоор харилцах хорооны орлогч дарга нөхөр Чжан Чзи-сян, орлогч дарга нь Цзи Я-тай Цао Юй нар болжээ. Үнэн сонин. 1958.10.01. №229 (7053) 3-р нүүрт. Бээжин Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга нөхөр Чжан Чзи-санд Хайрт нөхөд өө! Энэ оны 9 дүгээр сарын 30-нд Улаанбаатарт болсон улс олон нийт, соёл шинжлэх ухааны зүтгэлтэн, үйлдэр, хөдөө аж ахуйн ажилчдын хамтрасан хуралаас Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулах тухай манай олон нийтийн байгуулгын зүтгэлтнүүдээс гаргасан санаачилгыг нэгэн дуугаар саашааж баталсаныг та бүхнээр дамжуулан, ХятадМонголын найрамдлын нийгэмлэгийн бүх гишүүдэд баяртайгаар уламжлья. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад Монгол-Хятадын найрамдалын нийгэмлэг байгуулсан нь манай хоёр улсын ард түмний уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд их тус дөхөм үзүүлнэ гэдэгт бид гүнээ итгэж байна. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, манай их хөрш ах дүү хятадын ард түмний баялаг их туршлага, социалист бүтээн байгуултад олж байгаа аугаа их ололт амжилтыг Монголын олон нийтэд өргөн танилцуулна. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал улам бэхжин хөгжих болтугай! МОНГОЛ-ХЯТАДЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН
566 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУРАЛД ОРОЛЦОГЧИД Улаанбаатар хот. 1958 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1958.10.01. №229 (7053) 3-р нүүрт. Зохиолчийн тэмдэглэл Уурхайчдын хотод Зүүн хот Хятадын үзэмж төгс сайхан нутагт намрын сэрүүн унаж, ноён шишийн түрүү хонгортсон үед юмсан. Тэнгэр баганатсан олон лут яндангаар утаа багширч, тэнгис цалгим хөдөлмөрийн дуу нижигнэсэн фушун хотод очсон маань сэтгэлд илхэн байна. Мүгдэн хотын зүүн этгээдэд мөчигхөн хоёр өртөө орчмын газар энэ хот байдаг. Ер нь Фушун хотыг уулхайчдын хот гэж нэрлэж болно. Хотын дүр үдийн цагт дэнлүүт малгайгаа духлуулан тавьсан хүдэр лут уурхайчин шиг харагддаг юм билээ. Фушун хотод байдаг чулуун нүүрсний ил далд уурхай, тосон зангарын нөөц, тэндхийн хиймэл нефтийн үйлдвэр зөвхөн хятад орон даяар нэр гараад зогсоогүй юм. 900 гаруй мянган хүн оршин суудаг уурхайчдын энэ хотын гоё ганган хийцтэй зочид буудалд ажилчдын сууцны цэмцгэр жигдхэн барилга, өмнө газрын гоёмсог цэцэгт модноос эхлээд нүсэр том цуухт нефтийн үйлдвэр түргүүтэн нь цөм эгэл хүний төлөө зориулагдсаныг үзэж болно. Энэ сайхан хотод бид олон уурхайчидтай танилцсан. Тэд ажил амьдралаа чин сэтгэлээсээ бахархан яриад, Монголын уурхайчдад бидний мэндийг хүргээрэй гэж олонтоо захиж билээ. Хамгийн түрүүнд бид гүн уурхайд очсон. Энэ уурхай орчин үеийн шинэ техникээр тоноглогдсон нүсэр том уурхай билээ. Хэцэлж татсан улаан туузан дээр угалз мэт гоёсог үсгээр “Ардын уурхайг бүтээн байгуулья” гэж бичсэнийг, бидэнд уншиж өгсөн хүмүүс тэр бүтээн байгуулагчид нь байж билээ. Чухамдаа Фушуны уурхайн 40 жилийн түүхэнд нэмэгдсэн шинэ хуудас энэ үгээр эхэлж байгаа юм. Одоо тэндхийн уурхайд гар, сэтгэл нь нийлсэн түм гаруй уурхайчин энэ бүтээн байгуулалтанд оролцож байна. Гоминданы ноёрхолын үед байсантай нь жишиж үзэхийн аргагүй болтол Фушуны уурхай хөгжжээ. Фушуны гүн уурхай 1930 онд 23 мянган тонн гүүрс гаргаж байсан бол одоо 2 сая гаруй тонн нүүрс гаргаж байгаагаар өчигдөр өнөөдөр хоёрын тооцоог бодож болох юм. Бидний уурхайчдын хувцас өмсөж цахилгаан дүүжингээр таван зуун метрийн гүнд орохдоо аминдаал бас сандарч билээ. Гэтэл тэд удахгүй 720 метрийн гүнээс нүүрс гаргана гэж ярьцгаасан. Байгаль ертөнцийн эрдэнэсийн сан эх орныхоо төлөө уудлан авагч уурхайч хүний хүч юутай их вэ. Фушун хотын тухай өгүүлэхэд, гүн уурхайгаас гадна бас ил уурхайг орхиж болохгүй тэр уурхай гайхалтай сонин юм шиг санагдсан. Уурхайн налуу гүн нь хоёр зуун метр, өргөн нь зургаан км юм. Түүн дотор ажилчид зөөдөг трамвай, нүүрс тээдэг гал тэрэг сүлжиж,
567 өчнөөн олон уурхайчин нүүрс малтаж байгаа нь ив илхэн харагдана. Энэ уурхай жилд дөрвөн сая нүүрс гаргах чадалтайгаас гадна тосон занар гаргадаг ажээ. -Үүний нөөцийг дуусахаар лут том хиймэл нуур байгуулах юм гэж уурхайн дарга хэлсэнээ намайг яаран тэмдэглэхийг хараад, -Уучлаарай уурхайн маань нүүрсний үед 120 метр зузаан байгааг би хэлэхээ мартчиж гэж билээ. Тэндхийн уурхайчид элэгсэг сайхан сэтгэлтэй халуун журмын нөхөд юм шүү. Үнэндээ тэндхийн уурхайчид сайн ч ажилладаг сайхан ч амьдардаг юм билээ. Эгэл хүний аж амьдралыг сайжруулах талаар эв хамт нам нь элбэрэл халамжаа их тавьдаг юм байна. Д.Пүрэвдорж Үнэн сонин. 1958.10.01. №229 (7056) Лхагва. 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын яаманд дайллага болов БНХАУ-ын үндэсний баярын 9 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас БХМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн өчигдөр БНХАУ-ын элчин сайдын яаманд дайллага хийв. Дайллаганд Монголын талаас нөхөр Д.Балжинням, Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Д.Ламчин, Ж.Самбуу, Л.Цэнд, Д.Моломжамц, Д,Төмөр-Очир нар байв. Бас цайллаганд БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн С.Янжмаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн, БНМАУ-ын яамдын сайд, орлогч сайдууд, нийслэлийн нам, улс олон нийтийн байгууллагын хариуцлагатнууд, соёл шинжлэх ухаан урлагийн зүтгэлтнүүд байв. Тус дайллаганд Хятадын талаас тус улсад зочилж байгаа БНХАУын Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд Хэ Бяо тэргүүтэй хятадын эрүүлийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид, Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Хорооны Соёлын танхимын орлогч дарга У.Бөхөө тэргүүтэй Хятад Ард Улс соёл гэгээрлийн ажилтны төлөөлөгчид, БНМАУ-д ажиллаж байгаа хятад ажилчдын төлөөлөгчид байв. Мөн дайллаганд гадаадаас БНМАУ-д сууж байгаа элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд байв. Мөн дайллаганд монголын ба гадаадын сэтгүүлчид байлцав. Дайллаган дээр нөхөр Се Фу-шэн, Д.Дамба нар харилцан үг хэлэлцэв. Дайллага туйлын элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1958.10.02. №230 (7059) Пүрэв. 1-р нүүрт. Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дарга нөхөр Д.Шаравт
568 9 дүгээр сарын 30-нд Бээжин хотод Хятад-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан болохыг Танд мэдэгдэе. Мөн өдөр Улаанбаатар хотод Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаныг тохиолдуулан Танд ба Танаар уламжлан МонголХятадын найрамдлын нийгэмлэгийн бүх гишүүдэд чин сэтгэлийн халуун баярыг хүргэе. Бидний хамтын чармайлтын үр дүнд Хятад Монголын ард түмний найрамдал, нягтрал улам хөгжин бэхжинэ гэдэгт би гүнээ итгэж байна. Ах дүүгийн мэндчилгээг дэвшүүлсэн Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Чжан Чжи-сян 1958 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1958.10.02. №230 (7059) Пүрэв. 1-р нүүрт. Элчин сайд Се Фу-шэн цайллага хийв Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсантай холбогдуулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн өчигдөр цайллага хийв. Цайллагад Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д.Шарав, мөн Ш.Нацагдорж, С.Янжмаа, Ц.Дамдинсүрэн нарын зэрэг хүмүүс байв. Цайллагад Хятадын Элчин Сайдын Яамны зөвлөх Мэн Ин-шин зэрэг дипломат гишүүд, тус улсад айлчилж байгаа хятадын эрүүлийг хамгаалах соёл олон түмний ажилтны төлөөлөгчид зураачид байлцав. Үнэн сонин. 1958.10.02. №223 (7057) Пүрэв. 1-р нүүрт. БНХАУ-ыг тунхагласны 9 жилийн ойг орон нутагт тэмдэглэсэн нь МАНДАЛЫН ГОВЬ (“Үнэн” сонины сурвалжлагч). БНХАУ-ыг тунхагласны 9 жилийн ойд зориулсан баярын хурал Дундговь аймгийн төвд болов. Баярын хуралд аймгийн үйлдвэрчний зөвлөлийн дарга Эрдэнэбилэг БНХАУ-ын 9 жилийн ойн тухай илтгэл хийв. Эрдэнэбилэг илтгэлдээ, манай их хөрш БНХАУ-ын ард түмэн комунист намынхаа удирдлагаар социализм байгуулах аугаа үйлсэд богино хугацаанд их амжилт олж байгаагийн зэрэгцээгээр манай орны эдийн засаг соёлыг хөгжүүлэхэд зүйл бүрээр тусалж байгааг тэмдэглэж даян дэлхийд энх тайван байдлыг тууштай хамгаалан бэхжүүлэхэд БНХАУ-ын эзэлж байгаа том байр суурийн тухай онцлон дурдаад, Тайваны районд Америкийн империалистуудаас өдүүлж байгаа түрэмгийлэл хятадын ард түмний хилэнт эсэгүүцэлд балран унах нь зайлшгүй гэв. Тус аймагт ажиллаж байгаа хятад ажилчдын ахмад Надмид, ажилчин Цуй Юнь-цу нар үг хэлж БНХАУ-ыг тунхагласны 9 жилийн ойг тохиолдуулан хамт ажиллаж байгаа монгол ажилчид, аймгийн нийт хөдөлмөрчдөд баяр хүргэв. Баярын хурлын дараа монгол хятад залуучуудын хамтарсан өргөн үдэшлэг болов.
569 САЙНШАНД. (“Үнэн” сонины сурвалжлагч) БНХАУ-ыг тунхагласны 9 жилийн ойд зориулсан баярын хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотын соёлын ордонд боллоо. Хурлын танхимыг Мао Цзэ-дун, Ю.Цэдэнбал нарын хөргөөр чимэглэж монгол хятадын ард түмний найрамдлыг ерөөсөн лозунг хятад, монгол хэл дээр бичиж хадсан байв. Баярын хуралдаанд БНХАУ-ыг тунхагласны 9 жилийн ойн тухай илтгэлийг аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн дарга Цэндсамбуу хийв. Нөхөр Цэндсамбуу илтгэлдээ манай хөрш ах дүүгийн найрамдалт хятадын ард түмэн харийн түрэмгийлэгчдийн дарлалыг устгаад эх орныхоо социализмын байгуулалтад олж байгаа их амжилтыг онцлон тэмдэглэв. Цааш нь хятадын ард түмэн даян дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө тэмцэж байгааг дурдаад хятадын нутгийн салшгүй хэсэг Тайваны хоолойн районд амеркийн имперлиастууд, урвагч Чан Кай-шийн бүлгийн хамт түрэмгийлэх бодлого явуулж байгааг жигшин эсэргүүцэж агуу их хятадын баатарлаг ард түмэн хэзээд ялна гэдэгт итгэж байдаг манай ард түмний итгэлийг илэрхийлэв. Тус хурал дээр хятад ажилчдын өмнөөс барилгын техникч Ван Де-ши үг хэлэв. ЗУУНМОД. (“Үнэн” сонины сурвалжлагч) Төв аймгийн соёлын ордныг баяр ёслолын байдалтай чимэглэсэн байв. Соёлын ордонд олон зуун хөдөлмөрчин үйлдвэр соёлын байгууллагын ажилчин, албан хаагчид цугларчээ. Тус хуралд БНХАУ-ын 9 жилийн ойн тухай илтгэлийг аймгийн үйлдвэрчний зөвлөлийн ажилтан Должингалсан хийв. Илтгэгч агуу их хятадын ард түмэн комунист намын удирдлагын дор социализм, энх тайван ардчиллын лагерьт бат нэгдэж социализм өөд тууштай давшиж явааг тэмдэглэв. Хөгжлийн 9 жилд хятадын ард түмэн улс ардын аж ахуй соёлоо асар их хөгжүүлж ирлээ. Тайваны хоолойн орчмын урвагч Чан Кай-шийн бүлгийнхэн, амеркийн имперлиастуудын дэмжлэгээр өдөөн хатгалга хийж байгаа нь хятадын ард түмэнд бут цохигдох нь дамжиггүй бөгөөд БНХАУ НҮБ-ын гишүүн болж зүй ёсны байраа эзлэх ёстойг онцлон тэмдэглэв. Дараа нь хятад ажилчдын ахлагч Е Шү-дэ, үйлдвэрийн хоршооллын ажилчин Лувсан, Балдан нар үг хэлэв. Цуглааны дараа “Энх тайван” гэдэг хятад кино гарлаа. Үнэн сонин. 1958.10.03. №231 (7060) Баасан. 3-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ Хятад ажилчдын БНМАУ-ын одон медалиар шагнах тухай БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ: Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад буцалтгүй тусламжаар байгуулсан зам, гүүрийн барилгад онц идэвх зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хятад ажилчдыг БНМАУ-ын одон, медалиар шагнах, Үүнд: НЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР 1. “Энх тайван” гүүрийн барилгын мужаан-Жао Ийн-хуа
570 2. Тээвэр- застарын базын жолооч- Пан Шу-тян 3. “Энх тайван” гүүрийн барилгын арматурчин-Ци Чин-юй ХОЁР. АЛТАН ГАДАС ОДОНГООР 1.Намын хорооны дарга – Ду Руй-Шюань 2.Орлогч дарга – Ху Жиань 3.Барилгын техникийн газрын жолооч – Ли Куй-жа 4.Барилгын 566 дугаар ангийн слесарьч – Цэн жин-чэу 5.Тээвэр-засварын баазын жолооч-Лю Чан-гүй 6.Замын тракторын жолооч –Жао Чуй-фэй 7.“Энх тайван” гүүрийн барилгын шохойчин-Чен Жи-минь 8.Мөн гүүрийн барилгын шаварчин-Сүн Чан-күн 9.Мөн шаварчин-Ван Шэү-гүй 10.Мөн шаварчин –Сүн Вень-бин ГУРАВ. ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР 1.Нэгдүгээр нэгдсэн үйлдвэрийн модны машинч-Жао Инь-хү 2.Шороо түрдэг тракторын жолооч –Юй Ляа-чэн 3.Барилгын 566 дугаар ангид аж ахуйн эрхлэгч-Чэн Сы-жи 4.Мөн ангийн намын хорооны дарга –Лу Тин-янь 5.Ерөнхий инженер –Жин Инь-нань 6.Улс төрийн зааварлагч –шань вэй-сүн 7.Барилгын 566 дугаар ангийн тасгийн дарга-Жан Инь-шэн 8.Мөн ангийн аравны дарга –Хэ Ши 9.Мөн ангийн аравны дарга – Ян Жи-чэн 10.Мөн ангийн замчин – Зэн Яо 11.Ажилчин – Шуй Хүэй-фа 12.Барилгын 566 дугаар ангийн ажилчин-Ян Жи-цэн 13. Мөн ангийн ажилчин-Зэн Яо 14. Мөн ангийн техникч-Шуй Хүэй-фан 15. Мөн ангийн инженер бөгөөд техникийн дарга-Жан Жи-чун 16. Тээвэр засварын намын хорооны дарга-Ван Лу-бэй 17. Тээвэр-засварын баазын суурь машинч-Цэй Вэн-чи 18. Тээвэр-засварын баазын суурь машинч-Ван Чи-хэйү 19. Тээвэр-засварын баазын жолооч-Неү Чи-жан 20. Хэлтсийн орлогч дарга-Очиролт 21. Санхүүгийн хэлтсийн дарга –Чень Шүэй-и 22. Намын хорооны 2 дугаар нарын бичгийн дарга-Гэ Дэ-сүн 23. Шаварчин-Лин Му-шан 24. “Энх тайван” гүүрийн барилгын шаварчин-Янь Дэ-минь 25. “Энх тайван” гүүрийн барилгын арматурчин-Лю Сүн-до 26. Аравны дарга-Зао Лан-тин
571 27. “Энх тайван” гүүрийн барилгын мужаан –Юй Жин-жа 28. “Энх тайван” гүүрийн барилгын мужаан – Мао Фэн-у 29. “Энх тайван” гүүрийн барилгын инженер – Вэй Жан-юйн 30. “Энх тайван” гүүрийн барилгын шатчин – Хан Шан-бэй 31. “Энх тайван” гүүрийн барилгын материал бэлтгэгч – Ши Фэн-изү 32. “Энх тайван” гүүрийн барилгын инженер – Чин Бан-дэ 33. “Энх тайван” гүүрийн барилгын арматурчин – Ма Жин-фү 34. Мөн гүүрийн барилгын мужаан – Ван Хуан-юнь 35. “Энх тайван” гүүрний барилгын бетончин – Жан Гүэй-лин 36. Мөн гүүрийн барилгын аравны дарга – Чнй Шао-пэн 37. Мөн гүүрийн барилгын арматурчин –Вэй Гэ-цай 38. Мөн гүүрийн барилгын мужаан-Жан Чүн-ин 39. Мөн гүүрийн барилгын ус зөөгч-Жан Гуэй-цай 40. Мөн гүүрийн барилгын бригадын дарга –Чин Жи-шан нарыг тус тус шагнасугай БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдын нарийн бичгийн дарга Д.Шарав Улаанбаатар. 1958 оны 10 дугаар сарын 8. Үнэн сонин. 1958.10.08. №238 (7067) Бямба. 1-р нүүрт. БНМАУ-ын сайд нарын зөвлөлд дайллага болов БНМАУ-д ажиллаж байгаа хятад ажилчдад зориулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц өчигдөр дайллага хийв. Дайллага дээр БНХАУ-ын хөрөнгө хүчээр Улаанбаатар хот орчим байгуулсан засмал зам, гүүр, “Энх тайван” гүүрийг хүлээлгэн өгөх БНХАУ-ын засгийн газрын комиссын тэргүүн Се Фу-шэн, мөн комиссын гишүүд, БНХАУ-аас тус улсад ажиллаж байгаа хятад ажилчид байлцав. Дайллагад Монголын талаас: нөхөр Д.Балжинням, Д.Ламчин, Л.Цэнд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд, Улаанбаатар хот орчмын засмал зам, гүүр болон “Энх тайван” гүүрийг хүлээн авах БНМАУ-ын засгийн газрын комиссын тэргүүн Л.Дамдинжав, мөн комиссын гишүүд, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн нарын зэрэг нөхөд байв. Дайллагад гадаадаас тус улсад байгаа Элчин сайдын Яамдын тэргүүн нар байв. Дайллагад Д.Моломжамц, Се Фу-шэн нар харилцан үг хэлэв. Үнэн сонин. 1958.10.08. №238 (7067) Бямба. 1-р нүүрт. МАНАЙ СОЦИАЛИЗМЫН БАЙГУУЛАЛТАД ТУСАЛЖ БАЙГАА ХЯТАДЫН АРД ТҮМЭНД АХ ДҮҮГИЙН ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
572 “Энх тайван” гүүр дээр болсон нийслэлийн хөдөлмөрчдийн цуглаан Уулсын оройгоор манан бүрхэж нойтон цас хаялсан 10 дугаар сарын 10-ны өдөр жихүүн хүйтэн байсан боловч нийслэл Улаанбаатар хотын гудамж ер бишийн хөл хөдөлгөөнтэй болж олон хүн Сталины нэрэмжит номын сангийн баруун гудамжаар хотын өмнө гудамжаар яаран алхцагааж байгаа нь тэдний анхаарлыг татсан чухал явдал болох нь гэдэг илэрхий байв. Монгол-Хятадын туг далбаа, лозунгаар чимэглэгдсэн Дунд голын “Энх тайван” гүүрийн өмнөт талын хоёр өндөр цамхгийн орчим олон мянган хүн цугларав. “Энх тайван” гүүрийн өмнөт хэсгийн тавцан дээр нөхөр Д.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Ламчин, Л.Цэнд, Д.Моломжамц, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Авармэд нарын зэрэг нам засгийн удирдах нөхөд болон, зам, гүүр хүрээлэн өгөх ба хүлээн авах хятад монголын засгийн газрын комиссын тэргүүн ба гишүүд гарч ирэхэд, цугласан хүмүүс алга ташин баяр хүргэж угтав. Мөн цуглаанд гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн нар байлцав. БНХАУ-ын хүч, хөрөнгөөр Улаанбаатар хотын орчим байгуулсан зам, гүүр хүлээн авахад зориулсан нийслэлийн хөдөлмөрчдийн цуглааныг Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Б.Батжаргал нээж үг хэлэв. Дараа нь уг зам, гүүр хүлээж авах БНМАУ-ын засгийн газрын комиссын дарга, Тээвэр холбооны Яамны сайд Л.Дамдинжав үг хэлэв. НӨХӨР Л.ДАМДИНЖАВЫН ХЭЛСЭН ҮГ Нөхөд өө! Монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Нам, засгийнхаа мэргэн удирдлага, өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, ардын ардчилсан Ажилчдад ах дүүгийн халуун баяр хүргэе. Хятадын баатарлаг ард түмэн, алдарт коммунист нам, дарга нөхөр Мао Цзэ-дунгийнхаа удирдлагаар өөрийн оронд социализм байгуулах үйл хэрэгтээ түргэн явцаар маш их амжилт олж байгаагийн зэрэгцээгээр манай орны социалист бүтээн байгуулалтад үлэмж их туслалцааг үзүүлж байгаад монголын ард түмэн ямагт бахдан баярлаж байдаг юм. Бид, өнөөдөр ах дүү Хятадын ард түмний буцалтгүй тусламжаар ажилч хичээнгүй хятад нөхдийн бүтээн байгуулж өгсөн Баянзүрх, Зайсан, Нүхтийн засмал зам, Туул гол дээр барьсан Баянзүрхийн төмөр бетон гүүр, Дунд гол дээр барьсан төмөр бетон гоёмсог гүүрийг хүлээн авч ашиглалтад оруулж байна. БНХАУ-ын ард түмний сэтгэл харамгүй энэ сайхан тусламжийг хүлээн авч байгаадаа МАХН-ын Төв Хороо засгийн газар монголын ард түмний өмнөөс Хятадын яруу алдарт коммунист нам засгийн газар, найрамдалт Хятадын ард түмэнд чин сэтгэлийн хязгааргүй их баяр талархлаа илэрхийлье. Эдгээр гүүр, замыг барьж байгуулах явдалд ажлын нарийн зохион байгуулалт, их хүч хөдөлмөр, тээвэр, эд материалыг зарцуулсан байна. Дунд гол дээр байгуулсан энэ гүүр бол 377 м урт, 16 м өргөн бөгөөд 36 машины гарааш, 1800 кубометрийн багтаамжтай 2 давхар байшин зэрэг тохилог сайхан төхөөрөмжтэй юм. Энэ гүүрийг барихад 10100 гаруй м3 бетон
573 750 тонн төмөр, 12000 м3 модон материал, 20000 гаруй м3 хайрга чулуу оруулж, 50400 хүн – өдөр ажлласан байна. Мөн Баянзүрх, Нүхт, Зайсангийн зам гүүр дээр 17200 гаруй м3 буталсан чулуу, 1200 тонн хар тос, 13860 м3 хайрга, 133400 гаруй м3 шорооны ажил хийж, 63194 хүн-өдөр ажилласан байна. Гүүр, зам барилгын хятад ажилчид өмнөө тавьсан зорилгыг амжилттай гүйцэтгэж Дунд голд байгуулсан “Энх тайван” гүүрийг 1959 оны 11 дүгээр сарын 7-нд дуусгах төлөвлөгөөтэй байсныг хугацаанаас 1 жил 1 сарын өмнө дуусгаснаас үзэхэд ажилч хичээнгүй хятад ажилчид хичнээн их хүч чармайлт гаргасан нь илэрхий байна. Зам, гүүрийн ажлыг амжилттай барьж дуусгах явдалд барилгын 566 дугаар ангийн барилгын дарга бөгөөд инженер Жен Ен-нэ, намын хорооны дарга Мо Тен-И, замын индүүний жолооч Жо Цу-пы, машин механизмын засварчин Чин Жен-чу, барилгын 564 дүгээр ангийн гүүр барилгын дарга бөгөөд инженер Уй Жан-ин, мөн гүүрийн инженер Чин Бан-дэ, мужаан Жо Ин-ко, экскаваторын жолооч Ли Куй-жа, арматурчин Зы Чун-и, барилгачин шаварчин Чин Зы-ли, бетончин Хан Жуй-жин, мөн У И-чен нарын зэрэг олон хүн онц идэвхтэй ажилласан байна. Өнөөдөр бидний хүлээн авч байгаа гүүр, замын ажилд шаргуу хөдөлмөрөө дайчилж өндөр амжилт үзүүлсэн инженер, техникч бүх ажилчдад ах дүүгийн халуун баяр хүргэе. Та нөхдийн хүч хөдөлмөрөөр бүтээсэн энэ сайхан гүүр, зам бол зорчин явагчид, авто машин, төмөр замын хөдөлгөөнд ихээхэн тохиромжтойгоор байгуулагдсан учир манай орны цэцэглэн хөгжих үйл хэрэг, нийслэл Улаанбаатар хотыг боловсон тохилог болгоход цаашид их ач холбогдлыг үзүүлэх бөгөөд бид нар энэ сайхан гүүр, замаа эрхэм нандин хайраар эдэлж ашиглах болно. Дунд гол дээр байгуулсан энэ сайхан гүүрийг энх тайванч Монгол-Хятадын ард түмний үүрдийн найрамдлын бэлэг тэмдэг болгож “Энх тайвны гүүр” гэж нэрлэх юм. Нөхөд өө Монгол-Хятадын ард түмний их найрамдал, хамтын ажиллагаа бол манай хүчирхэг социалист лагерь, энх тайвны талынхны хүчийг улам бүр бататган бэхжүүлж, энх тайвны заналт дайсанд хатуу цохилт болж байна. Америкийн империалистууд, БНХАУ-д түрэмгий халдлага хийж, алс дорнодод ноцтой байдлыг бий болгож байгааг Монголын ард түмэн ах дүү Хятадын ард түмний хамт хатуу эсэргүүцэж, өөрийн эх нутгийн салшгүй хэсгийг чөлөөлөх, энх тайвныг сахин бэхжүүлэх талаар БНХАУ-ын явуулж байгаа шудрага тэмцлийг Монголын ард түмэн бүрэн дэмжиж, Хятадын ард түмэн энэ тэмцэлдээ бүрэн ялалт олно гэдэгт хатуу итгэж байна. Эх орондоо социализм байгуулах үйл хэрэгт болон энх тайван, хүн төрөлхтний давшилтын төлөөний тэмцэлдээ агуу их амжилт олохыг бид их Хятадын ажилч хичээнгүй баатарлаг ард түмэнд чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал, хамтын ажиллагаа мандтунай. Даян дэлхийн энх тайван мандтугай! Дараа нь уг зам гүүр хүлээлгэн өгөх БНХАУ-ын засгийн газрын комиссын дарга бөгөөд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шен үг хэлэв. НӨХӨР СЕ ФУ-ШЕНИЙ ХЭЛСЭН ҮГ
574 Хайрт нөхөд өө! БНХА, БНМАУ-ын засгийн газрын хооронд 1956 онд байгуулсан хэлэлцээ ёсоор “Энх тайван” гүүр, хот орчмын засмал зам барих ажлыг бүрэн дуусгаж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Энэ бол манай хоёр орны ард түмний найрамдлын бас нэг тод илрэл мөн. Хятад, Монголын ард түмний найрамдал, харилцан туслалцах хамтын ажиллагаа урьд урьдаас улам түргэн өсөж байна. Манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаанд шинэ шинэ бүтээл гарч байгаад бид баярлан бахархаж байна. Энх тайван гүүр, хот орчмын засмал зам барьж дуусаад, одоо ашиглалтад оров. Энэ гүүр, засмал зам нь монгол улсын социализмын бүтээн байгуулалтад үйлчлэх болсныг хараад туйлын их баяр баясгалантай байна. Иймд би, Хятад Ард Улсын засгийн газар, Хятадын засгийн газар төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон манай элчин сайдын яам, хувиасаа Монголын засгийн газар, Улаанбаатар хотын ах эгч дүү нар болон өнөөдрийн цуглаанд морилон ирсэн бүх нөхдөд чин зүрхний баяр талархлыг илэрхийлье. “Энх тайван” гүүр хот орчмын засмал зам болон Баянзүрхийн гүүрийн барилга богино хугацаанд баригдаж дууссан явдал бол Монголын засгийн газар. Монголын ард түмнээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлсэн болоод тэр барилгуудад ажиллаж байсан ажилчин, ажилтнууд бүх хүчээ дайчлаж ажилласантай салшгүй холбоотой юм. Өнөөдөр Монголын засгийн газар, уг барилгыг хүлээлгэн өгсөн явдлыг тохиолдуулан олон нийтийн өргөн цуглаан хийж байгаа энэ завшааныг тохиолдуулан би Хятадын засгийн газар. Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон манай элчин сайдын яамны өмнөөс Монголын засгийн газар болоод холбогдох байгууллагуудаас эдгээр барилгыг барихад бүх талын тусламж үзүүлсэн явдалд талархалаа дахин илэрхийлье. Мөн тэр барилга дээр ажиллаж байсан ажилчин, ажилтан, техникийн мэргэжилтэн нарт баяр талархалаа дэвшүүлье. Уг барилга дээр ажилласан ажилчин, ажилтан хэсэг барилгачдад БНМАУ-ын их хурлын тэргүүлэгчид улсын дээд шагнал олгосон билээ. Тусламжийн шугамаар монголд ирж ажиллаж байгаа ажилчин, ажилтан нөхдөөс одоогийн ажил дээр оршиж байгаа дутагдлаа арилгаж, ирээдүйн барьж эхлэх бусад барилга дээрээ улам идэвхитэй сайн ажиллаж, хятад монголын найрамдлыг бэхжүүлэх хэрэгт улам их хувь нэмэр оруулахыг хүсье. Би энэ завшааныг тохиолдуулан монголын ард түмнээс хятадын ард түмэнд үзүүлсэн тусламжийг дурдахгүй өнгөрч болохгүй байна. Монголын ард түмэн, хятадын хувьсгал ялахаас өмнө, хувьсгал ялсны дараа ч гэсэн хятадын ард түмэнд асар их тусламж үзүүлсээр ирсэн. Ялангуяа энэ жил монголын ард түмнээс манай улсад 15 мянган адуу бэлэглэсэн бөгөөд хятадын ард түмнээс америкийн империалистуудын түрэмгийллийг эсэргүүцэх, Тайванийн арлыг чөлөөлөх тэмцлийг монголын ард түмэн бүх талаар дэмжиж байгаа явдал бол хятад-монголын ард түмний зузаан найрамдлын тод илрэл болж байна. Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдалт, харилцан туслалцах хамтын ажиллагааны үйлсийн гялалзсан амжилт биднийг зоригжуулж байна. Монголын ард түмэн, МАХН-ынхаа удирдлагын дор өөрийн улсыг тэргүүний хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон
575 болгохын төлөө чармайж байна. Хятадын ард түмэн, Хятадын коммунист нам, дарга Мао Цзэ-дунгийн удирдлагын дор үсрэнгүй дэвшилт хийж, 15 жилийн дотор Английг гүйцэж түрүүлэх гэсэн лозунг хугацаанаас нь өмнө биелүүлэхэд итгэл дүүрэн байна. Манай хоёр улсын ард түмэн, социализмыг бүтээн байгуулах баатарлаг хөдөлмөртөө болоод даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах үйлсдээ улам их амжилт олно гэдэгт би хатуу итгэж байна. Манай хоёр улсын найрамдал бол мөнх бөгөөд эвдэршгүй юм. Хятад- Монголын ард түмний найрамдал мандтугай. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн их нэгдэл нягтал мантдугай. Дараа нь зам барилгын инженер Чин Бан-дэ үг хэлэв. НӨХӨР ЧИН БАН-ДЭГИЙН ХЭЛСЭН ҮГ Хүндэт дарга эрхэм нөхөд өө! “Энх тайван” нүүр, хот орчмын засмал замыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Бид, цөм өөрийн биеэр энэ хоёр барилгын ажилд оролцсондоо их баярлаж байна. Учир нь энэ хоёр барилга бол хятадд монгол хоёр улсын найрамдлыг улам бэхжүүлж байна. Иймээс би манай бүх ажилчин, албан хаагдын өмнөөс Монголын засгийн газар ард түмэнд чин сэтгэлийнхээ халуун баярыг хүргэе. Бид, өөрийн улсын 600 сая ард түмний даалгавараар, монгол улсын социализмын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа хязгааргүй баярладаг юм. Бидний бүтээн байгуулах их ажлын явцад Монголын засгийн газар, монголын ард түмнээс үзүүлсэн халуун хайр халамжийн асаар манай бүх ажилчин, албан хаагчид, эх орон ард түмнээсээ хүлээлгэсэн үүргийг амжилттай биелүүлж чадсан юм. Бид 377 метрийн урт “Энх тайван” гүүрийг энэ оны 9 дүгээр сарын 27-нд барьж дуусгаад төлөвлөсөн хугацаанаасаа нэг жилийн өмнө ашиглалтад оруулав. Гэвч бидний ажилд дутагдал бий. Иймд бид хойшдын ажилдаа монгол нөхдөөсөө суралцаж, өөрийн хариуцсан ажилдаа бүрэн эзэн болж, хийж дуусаагүй ажил, дараагийн гүйцэтгэх шинэ үүргээ амжилттай биелүүлэхийн төлөө чармайна. Монголын засгийн газар, энэ жил манай улсад 15 мянган адуу бэлэглэж, манай улсын хөдөө аж ахуйн хөгжилт дэвшилтэд их тусламж үзүүлсэн. Амеркийн түрэмгийлэгчид, манай улс, ард түмний эсрэг зэвсэгт түэмгийлэл хийж, дайны аюулаар сүрдүүлэх гэж оролдож байгаа үед Монголын засгийн газар мэдэгдэл гаргаж ард түмэн нь хурал, цуглаан хийж, манай улсын Зиньменьдао, Тайвань зэрэг арлыг чөлөөлөх ариун цагаан үйлсэд их дэмжлэг үзүүлж байна. Энэ нь хятад монгол хоёр улсын ах дүүгийн найрамдлын эвдэршгүй бат бэхийг орон бүхэнд харуулж байгаа юм. Өнөөдөр 103 хятад ажилчин албан хаагч, БНМАУ-ын одон медаль, засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнагдсан явдалд бид чин сэтгэлийнхээ халуун талархалыг хүргэж өөрийн эх орондоо байдагтайгаа нэг адил хойшид биеэ хайрлахгүй бүх хүчээ шавхан ажиллаж, их ажилт гаргана. Хятад-Монголын ах дүүгий мөнхийн эвдэршгүй найрамдал мандтугай. Нөхөр Л.Дамдинжав, Се Фу-шен, Чин Бан-дэ нар үг хэлэхэд цуглааныхан байн байн алга нижигнүүлэн ташиж байв.
576 Улаанбаатар хотын ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нөхөр Б.Батжаргал цуглааныг хааж үг хэлсний дараа уг зам, гүүр хүлээж авах БНМАУ-ын засгийн газрын комиссын дарга Л.Дамдинжав “Энх тайван” гүүрэнд татсан улаан туузыг хайчилж гүүрний хөдөлгөөнийг нээв. Нам засгийн удирдагчид Монгол Хятад хоёр улсын засгийн газрын комиссууд болон гадаадаас тус улсад суугаа элчин сайдын яамны тэргүүн нар, гоё сайхан хийцтэй “Энх тайван” гэдэг аврага том гүүр, Зайсан толгойн амны засмал зам, мөн Баянзүрхийн засмал зам, гүүрийн үзэмжит сайхан барилгыг үзэв. БНХАУ-ын тусламжтайгаар баригдсан эдгээр гайхамшигт сайхан зам, гүүр бол социализм байгуулж байгаа орны цаашдын хөгжилд ихээхэн тус нэмэр болох бөгөөд Монгол, Хятад хоёр улсын ард түмний ах дүүгийн бат найрамдлын бэлэг тэмдэг болон үлдэх юм. Үнэн сонин. 1958.10.08. №238 (7067) Бямба. 1,2-р нүүрт. БНМАУ-ЫН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ БНХАУ-ын тусламжаар Улаанбаатар хотын орчим байгуулсан зам гүүрийн барилгад онц идэвх зүтгэлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж БНМАУ-ын одон медаль, БНМАУ-ын засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнагдсан хүмүүст өчигдөр БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц нар уг шагналыг гардуулав. Шагнал гардуулахад нөхөр Д.Ламчин, Л.Цэнд, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд Улсын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн С.Янжмаа, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Се Фу–шен нар байв. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжиння, шагнагдагсдад баяр хүргэж хэлсэн үгэндээ, манай их хөрш БНХАУ-ын ард түмэн түүний алдарт Коммунист Нам, ардын засгийн газраас Монголын ард түмний ирээдүйн сайн сайхан хөгжилт дэтшилтэд зориулан санхүү техникийн асар их тусламж үзүүлэн мэргэжил бүхий олон мянган хятад ажилчдыг манай хүсэлт ёсоор ирүүлж тус улсын улс ардын аж ахуйн чухал салбаруудад ажиллуулж байна. Аугаа их Хятадын ард түмний хөрөнгө хүчээр байрьсан үйлдвэр, соёл ахуйн олон барилгыг бид хүлээж авсан ба цаашдаа ч хүлээж авах юм. Түүний дотор “Энх тайван” гүүр, “Баянзүрхийн гүүр” засмал зам зэрэг зам гүүр барилгад идэвх зүтгэлттэй ажилласан та бүхэнд баяр хүргэе гэв. Нөхөр Д,Балжинням цааш хэлэхдээ, манай оронд сүүлийн 3 жил илүүгийн тодор 1 сая гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 450 гаруй сая төгрөгийн үнэтэй 400-гаад үйлдвэр, соёл ахуй, үйлчилгээний барилгууд хятад ажилчдын бүтээлч гараар баригдав. Энэ бол монгол хятадын ард түмэн социализмын төгс ялалтын төлөөний их үйл хэрэгт санаа сэтгэл хүч хөдөлмөрөө нэгтгэн тэмцэж байгааг харуулах тод жишээ болно гэв. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин СайдСе Фу-шэн хэлэхдээ Хятад Монголын найрамдал харилцан туслалцах хамтын ажиллагаа нь урьд үзэгдээгүй түргэн
577 хөгжиж байна. Манай хоёр орны тасралтгүй өрнөн хөгжиж байгаа найрамдал харилцан туслалцах хамтын ажиллагааны үр бүтээлд бид бахдан баярлаж байдаг. Энд ажиллаж байгаа хятад ажилчдын ажлын бүтээлийг өндөр үнэлж Монголын засгийн газраас засгийн дээд шагналыг гардуулж байгаа явдал бол манай хоёр улсын бат найрамдлын тод илрэл мөн гэв. Хятад ажилчдын өмнөөс Чен Жи-минь хэлсэн үгэндээ бид өөрийн улсын нам засаг, ард түмнийхээ даалгавраар Монголын социализмын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа баяртай байдаг. Монголын нам засгаас бидний хийсэн хөдөлмөрийг өндөр үнэлж засгийн дээд шагнал хүртээж байгаад маш их баярлаж цаашид ажил хөдөлмөртөө улам их амжилт гаргана гэв. Үнэн сонин. 1955.10.08. №238 (7067) Бямба. 2-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА нөхөр Ж. Самбуу МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ НЭГДҮГЭЭР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА нөхөр Д.Дамба БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА нөхөр Ю.Цэдэнбал нарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 9 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан утас ирүүлсэн явдалд Хятадын Коммунист нам, БНХАУ-ын засгийн газар, Хятадын ард түмний өмнөөс Та бүхэнд, Та нараар уламжлан Монгол Ардын Хувьсгалт нам, БНМАУ-ын засгийн газар, ах дүү монголын ард түмэнд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. Хятад Монголын ард түмэн эрт дээр үеэс гүн бат найрамдалтай билээ. Социалист байгуулалт, төрийн бүрэн эрх газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сахин хамгаалахын төлөө Алс Дорно дахины ба даян дэлхийн энх тайвны төлөө Хятадын ард түмний хийж байгаа шударга тэмцлийг Монголын ард түмэн сэтгэл тавин дэмжиж байна. Зэвсэгт өдөөн хатгалт хийж Тайваний хоолойн районд хүнд байдал учруулан БНХАУ-ын төрийн аюулгүй байдал, даян дэлхйин энх тайванд заналхийлэх зэргээр Америкийн империалистуудын өдүүлж байгаа ялт хэргийг монголын ард түмэн хосгүй жигшиж шударга ёсоор буруушаан үзсэн билээ. Энэ бол нийтийн дайсныг эсэргүүцэгч хятад монголын ард түмний ах дүүгийн найрамдлыг улам тодорхой илэрхийлж байгаа хэрэг юм. Ах дүү ёсны тийнхүү дэмжлэг үзүүлж байгаа явдалд хятадын ард түмэн монголын ард түмэнд маш их талархаж байна. Монголын ард түмэнд баяр хүргэж сайн сайхан бүхнийг ерөөж буйгаагаа хайрт та бүхэнд илэрхийлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улс энх жаргалтай цэцэглэн хөгжих болтугай!. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга ЛЮ ШАО-ЦИ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ.
578 Үнэн сонин. 1958.10.16. №242 (7071) Пүрэв. 1-р нүүрт. БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Нөхөр П.Шагдарсүрэн танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 9 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэсэн явдалд Танд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. Бүгд найрхамдах Монгол Ард Улс социализмыг байгуулалтдаа улам их шинэ амжилт олох болтугай. Монгол Хятадын ард түмний Найрамдал, хамтын ажиллагаа хэлбэрэлтгүй хөгжин бэхжтүгэй. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд ЧЭНЬ И БЭЭЖИН 1958 оны 10 дугаар сарын 14 Үнэн сонин. 1958.10.16. №242 (7071) Пүрэв. 1-р нүүрт. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэнг хүлээн авч уулзав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэнг энэ оны 11 дүгээр сарын 13-нд хүлээн авч уулзан элэгсэг дотно ярилцлаа. Үнэн сонин. 1958.11.14. №266 (7095) Баасан. 1-р нүүрт. БНХАУ-ын тусламжаар Улаанбаатар хотод барьсан стадион, биеийн тамирын ордон, хүнсний ногооны аж ахуй, 100 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ Хятад ажилчдыг одон медалаар шагнах тухай БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь: Бүгд найрамдах Хятад Ард Улсаас тус улсад буцаалтгүй тусламжаар байгуулж өгсөн биеийн тамирын ордон, ногооны комбинат, 100 айлын сууц, биеийн тамирын стадионы барилгыг барихад идэвх зүтэлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хятад ажилчдыг БНМАУ-ын одон медалиар шагнах үүнд: НЭГ. ХӨДӨЛМӨРИЙН УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
579 1. Шаварчин Чен Юу-ку 2. Бетончин Дин Жэн-куй 3. Өрлөгчин Гау Уан-жү 4. Туслах ажилтан Леу Хуай-нань ХОЁР. АЛТАН ГАДАС ОДОНГООР: 1. Трестийн дарга У Зы-юй 2. 568 дугаар ангийн намын хорооэы нарийн бичгийн дарга Ши Лай-уэй 3. 568 дугаар ангийн дарга Гялбингаа 4. 568 дугаар ангийн дарга Ли Уэн-чань 5. Барилгын аравны дарга Жу Чин-гүй 6. Мужаан Сау Сань-уа 7. Тээвэр засварын базын намын хорооны нарийн бичгийн дарга Дүн Уэн-бинь 8. Тээвэр засварын базын дарга Жэн Пинь-сань 9. Трестийн техникийн ангийн дарга Шүй Жин-да 10.Техникч Чен хан 11.Туслах ажилчин Ли Мин-Лань 12.Экскаваторын жолооч Тян Жан-лэ 13.БНХАУ-ын Хөдөлмөрийн Яамны ажилчдыг гадаадад гаргах товчооны дарга Жо Жижин ГУРАВ. ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР: 1. Трестийн хангамжийн ангийн дарга Жэу Жи-чан 2. Биеийн тамирын ордны барилгын эрхлэгч Шуй Чүн-и 3. 568 дугаар ангийн захиргааны үйлчилгээний бригадын дарга Лу Шау-ү 4. Тонооч Сүн Жа-Үнь 5. Өрлөгчин Жан Жин-гүй 6. 568 дугаар ангийн техникийг эрхэлсэн орлогч дарга Иау Үан-фу 7. Мужаан Жэн Гуй-жи 8. Хэсгийн дарга Жэн Ли-тань 9. Мастер Жан Хэ-Үнь 10.Өрлөгчин Жан Лин-хуй 11.Мужаан Леу Шу-дэ 12.Рамчин Жан Нань-сан 13.Мужаан Яан Ти-зүнь 14.Шаварчин Бан Зүнь-тин 15.Мужаан Ли Ши-ю 16.Сантехникч Ван жун 17.Сантехникч У Жи-Зэн 18.Мужаан Сүн Чаи-линь 19.Трестийн үйлдвэрчний хорооны дарга Леу Жүн-гүй 20.Трестийн намын хорооны ахлах ухуулагч Леу Жүн-гүй
580 21.Трестийн аж ахуйн эрхлэгч Чэү Гуань-и 22.Цахилгаан рамчин Ван Сэ-гүн 23.Токарьчин Ван Бин-и 24.Засварын бригадын дарга Ни Шин-бан 25.Мужаан Ма Ган-иау 26.Мужаан Ван Шу-мин 27.Туслах ажилчин Ли Юн-фү 28.Намын үүрийн дарга Сау Шин-сүнь 29.Туслах ажилтан Цай дэн 30.Мужаан Ван Чин-хэ 31.Өрлөгчин Ван Шау-чи 32.Бетончин У Чин-фан 33.Эмч Леу Жи-юнь 34.Бетончин Ван Жи-юнь 35.Туслах ажилчин Жэн Че-мин 36.Жолооч Леү Жен-шиау 37.Цементчин Ли Лань-гүэ 38.Тррестийн хэрэг эрхлэх ангийн дарга Чен Бай-сан 39.Тасгийн дарга Ма Иан-хуй 40.Жолооч Бау Дэ-шан 41.Жолооч Ян Чэйн-фан 42.Жолооч Үэй Лан-хэ 43.Үйлдвэрийн дарга Юан Пин-шү 44.Жолооч Жү Жи-цай 45.Инженер Жан Жи-цэн БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуу БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д. Шарав Улаанбаатар. 1958 оны 11 дүгээр сарын 14 Үнэн сонин. 1958.11.15. №267 (7096) Бямба. 1-р нүүрт. БНМАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод баригдсан зарим барилгыг хүлээлгэн өгөх актад гарын үсэг зурав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод баригдсан биеийн тамирын ордон, нийслэлийн биеийн тамирын стадион, хүнсний ногооны аж ахуй, 100 айлын орон сууцны барилгыг БНХАУ-аас БНМАУ-д хүлээлгэн өгөх актад энэ 11 дүгээр сарын 14-нд гарын үсэг зурав. Уг актад Монголын талаас уг барилгыг хүлээн авах БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Б.Батжаргал, Хятадын талаас мөн барилгыг хүлээлгэн өгөх БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн нар гарын үсэг зурав. Уг актад гарын үсэг зурах
581 үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга О.Бат-Очир, Улсын биеийн тамирспортын хорооны дарга Ж.Лхагвасүрэн БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр, дээрх барилгыг хүлээн авах БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд байлцав. Бас Хятадын талаас Уг барилгыг хүлээлгэн өгөх БНХАУын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яамны хариуцлагатай ажилтнууд байлцлаа. Үнэн сонин. 1958.11.15. №267 (7096) Бямба. 1-р нүүрт. Улаанбаатарын биеийн тамирын ордонд хөдөлмөрчдийн цуглаан болсон нь Улаанбаатар хотын Найрамдлын хорооны урд захад манай хөрш их хятадын ард түмний хүч хөрөнгөөр сүндэрлэн боссон монголын биеийн тамирчдын 4 давхар ордны орой дээр БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаа намиран мандаж ордны нүүрэн талыг нөхөр Ю.Цэдэнбал, Мао Цээ-дун нарын хөрөг, Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдлыг ерөөсөн лозунгоор чимсэн байв. 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш биеийн тамирчдын шинэ ордны зүг бүрээс олон зуун хүн цугларав. Хятадын барилгачдын уран гараар боссон биеийн тамирчдын ордны үүдэнд зассан индэр дээр Д.Балжинням, Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Д.Ламчин, Ж.Самбуу, Ч.Сүрэнжав, Ю.Цэдэнбал, Л.Цэнд, Д.Самдан, Д.Төмөр-Очир БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, яамдын сайд нар болон Хятадын тусламжаар барьсан барилгуудыг хүлээлгэж өгөх БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг гарч ирэхэд цуглааныхан алга нижигнүүлэн ташиж угтав. Хөдөлмөрчдийн цуглаанд гадаадаас тус улсад суугаа Элчин сайдын Яамны тэргүүн нар байв. БНХАУ-ын тусламжтайгаар Улаанбаатар хотод барьсан барилгуудыг хүлээн авахад зориулсан хөдөлмөрчдийн цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан нээв. Тус цуглаан дээр БНХАУ-ын тусламжаар Улаанбаатарт барьсан зарим барилгыг хүлээж авах БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Б.Батжаргал, мөн барилгыг хүлээлгэн өгөх БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Се Фу-шэн, биеийн тамирчин Ц.Ичинхорлоо, хятад ажилчин Чё Шин-рэн нар үг хэлэв. Б. БАТЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ Нөхдөө! Монгол Ардын Хувьсгалт Нам, манай засгийн газрын үргэлжийн анхаарал халамжийн ачаар манай эх орны нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөр ирэх тутам цэцэнлэн хөгжиж орон сууц нийгэм соёлын олон сайхан барилга сүндэрлэн боссоор байна. Манай эх орны социалист бүтээн байгуулалт, ялангуяа нийслэл хотыг хөгжүүлэхэд Зөвлөлт Холбоот Улс, Их Хятад Ард Улс болон ардын ардчилсан улсуудын үзүүлж байгаа эдийн засгийн тусламж нь маш их ач холбогдлыг үзүүлж байна. Агуу их Хятадын ард түмэн яруу алдарт коммунист намынхаа мэргэн удирдлагаар өөрийн оронд социализм байгуулах
582 үйл хэрэгээ үсрэнгүй замаар маш их амжилт олж ойрын 10 гаруй жилийн дотор тэргүүний капиталист орнуудын нэг болох Англи улсыг үйлдвэрийн бүтээгдхүүний талаар гүйцэж түрүүлэх зорилгоо биелүүлэхийн төлөө зориг төгөлдөр хөдөлмөрлөж байна. Хятадын ард түмэн социалист байгуулалтдаа амжилт олохын зэрэгцээгээр манай оронд социализм байгуулах үйл хэрэгт үлэмж их туслалцаа үзүүлж байгаад Монголын ард түмэн бахдан баярлаж байгаа юм. Одоогоос сарын өмнө их Хятхдын ард түмний буцалтгүй тусламжаар барьж өгсөн “Энх тайван” гүүр, Улаанбаатар хот орчмын засмал замыг Монголын ард түмэн, нийслэлийн хөдөлмөрчид баяр баясгалантай хүлээн авч ашиглалтанд оруулсан билээ. Өнөөдөр бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжааар ах дүү хятад нөхдийн бүтээн босгож өгсөн 100 айлын орон сууц, биеийн тамирын ордон, стадион, хүнсний аж ахуйн барилгыг хүлээн авч байна. Эдгээр барилгыг богино хугацаанд барьж тусалсан хөдөлмөрт дуртай Хятадын ард түмэн, түүний яруу алдарт Коммунист Намын Төв Хороо, Засгийн газар, дарга Мао Цзэдунд чин сэтгэлийн баяр талархлыг илэрхийлье. (Алга ташив). Тэдгээр барилгыг барих ажилд оролцсон Хятад ажилчид манай орны өвлийн хүйтэн, зуны халуунд ч ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж жил хүрэхгүй хугацаанд хэдэн арван мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай барилга барьж өмнөө тавьсан зорилтыг амжилттай биелүүлэв. Монголын ард түмэн анд нөхдийнхөө үзүүлж байгаа энэ их тусламжийг өндөр үнэлж сэтгэл дүүрэн баярлаж байдаг юм. Монголын залуучууд оюутны анхдугаар фестивалийн бэлтгэл ажил явагдаж байгаа энэ өдрүүдэд уг фестивалийн тоглолт тэмцээн явагдах биеийн тамирын ордон, стадионы барилгыг хүлээн авч ашиглалтад оруулж байна. Манай залуучууд биеийн тамирчид фестивальдаа урьдаас улам их зориг бадрангуй бэлтгэж, биеийн тамирын олон төрлийн тэмцээнд шинэ шинэ амжилт гаргах нь зайлшгүй юм. Стадионы барилга нь биеийн тамирчин, хөдөлмөрчдийг бүхий л талаар үйлчлэхэд зориулсан бүгд 6000 гаруй кв метр талбайтай, олон өрөө тасалгаатай юм. Биеийн тамирын ордоны барилга бол нйит 8000 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд түүнд биеийн тамирын олон сайхан том танхим албан байр үйлчилгийн олон өрөө тасалгаатай юм. Нийтдээ 1000 хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны шинэ барилга бол 80 айлын тохилог сайхан сууцнаас гадна уг байшингийн дотор зочид буудал бас 100 хүнийг нэг зэрэг үйлчлэх гуанз мөн дэлгүүр байрлах юм. Хятадын тусламжаар барьсан хүнсний ногооны аж ахуйн барилгын дотор ногоо тарих 15 дулаан байр мөн ногооны үр ургуулах 215шилэн хайрцаг, дулаан агуулах, нэг ээлжинд 50 тонн ногоо давслах үйлдвэр, 102 айлын орон сууц, цаг уурын станц, 1000 тонн ногоо хадгалах газар зэрэг туслах чанарын олон байшин барилга багтаж байгаа юм.
583 БНХАУ-ын барилгачид та нөхдийн хүч хөдөлмөр, уран гараар бүтээсэн соёл ахуйн барилгууд бол манай орны цэцэглэн хөгжих үйл хэрэгт их ач тус үзүүлэх бөгөөд бид энэ сайхан ордон барилгуудаа цаашид хайр гамтай эдэлж ашиглах болно. Монгол-Хятадын ард түмний үүрдийн нөхөрлөл хамтын ажиллагааны бодит илрэл болсон энэ сайхан барилгуудыг барьж өгсөн хятад нөхөддөө монгол ард түмэн “их баярлалаа” гэдэг чин сэтгэлийнхээ баяр талархалын үгийг дахин дахин дэвшүүлж байна. Монгол-Хятадын ард түмний мөнхийн нөхөрлөл хамтын ажиллагаа бэхжин мандтугай! (алга ташив) НӨХӨР СЕ ФУ-ШЭНИЙ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хайрт нөхөр Батжаргал аа! Хайрт нөхөд өө! Хятад Монгол хоёр улсын засгийн газрын хооронд 1956 онд байгуулсан хэлэлцээр ёсоор Улаанбаатарт барих хүнсний ногооны аж ахуй, биеийн тамирын ордон, стадион, орон сууцны барилга зэрэг 4 барилгыг өнөөдөр албан ёсоор Монгол улсад шилжүүлэн өгч байна. Энэ бол Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдлын бас нэг үр бүтээл юм. Энэ 4 барилга БНМАУ-ын социализмыг бүтээн байгуулах үйлсэд үйлчлэх болж байгаад бид туйлын их баяртай байна. Иймд би Хятадын засгийн газар, Хятадын засгийн газрын төлөөлөгчид болон эдгээр барилганд ажилласан бүх ажилчин ажилтан мөн Хятадын Элчин сайдын Яамны өмнөөс болон хувиасаа Монголын засгийн газар түүний ард түмэн Улаанбаатар хотын ах эгч дүү нарт чин сэтгэлийн, зүрхний халуун баяр хүргэе. (Алга ташив). Дээр дурдсан 4 барилгыг барьж байгуулах үест Монголын засгийн газар, монголын ард түмнээс туйлын их тус дэмжлэг үзүүлсэн бөгөөд мөн эдгээр барилгад ажилласан 116 тэргүүний ажилчин ажилтнуудад өнөөдөр Монголын засгийн газрын дээд шагнал, сайшаал хүртээсэн ба энд энэхүү өргөн цуглааныг хийж байгаад би чин зүрхнийхээ талархлыг илэрхийлье. (Алга ташив). Хятад-Монгол хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал харилцан туслалцах хамтын ажиллагаа нисэх мэт хурдан хөгжиж байна. Эдгээр барилгыг шилжүүлэн өгөх гэж байгаа энэ завшаанд бид монголын ард түмнээс хятадын ард түмэнд үзүүлсэн асар их тусламжийг дахин давтан тэмдэглэх хэрэгтэй байна. Тухайлбал Монголын ард түмнээс Хятад улсын хувьсгал ялахаас өмнөх хүнд хүчир үед мөн хувьсгал ялсны дараа бүтээн байгуулах үест ч гэсэн их тусламжийг үзүүлсээр ирсэн юм. Энэ бүхэн бол Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй гүн зузаан найрамдалтай байгаагийн тод илрэл мөн юм. Манай хоёр улсын ард түмний нйарамдал түргэн хөгжиж манай хоёр улсын ард түмний социализмын бүтээн байгуулах үйлсэд аугаа их намынхаа жолоодлогын дор урьд өмнө үзэгдээгүй тийм их хурднаар шинэ ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө шаргуу тэмцэж байна. Монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардын засгийн удирдлагын дор эх орноо орчин үеийн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн олон болгохын төлөө чармайж байна.
584 Хятадын ард түмэн, Хятадын Коммунист Нам, дарга Мао Цзэ-дунгийн удирдлргын дор зориг бадрангуй хөдөлмөрөөр нэг өдрийн хөгжилт нь 20 жилийн хөгжилтэй тэнцэх тийм их хурднаар дэвшиж, улс орондоо социалист нийгэмлэгийг бүтээн байгуулах коммунизмд шилжин орох бэлтгэлийг эрчимтэй хийж байна. Манай нэгдмэл аугаа их үйлс нь өглөөний нар шиг дорно зүгээс мандаж, үй олон ард түмэн зориг бадрангуй тэмцэн ажиллаж байна. Манай хоёр улсын ард түмэн улам ойр дотно мөр зэрэгцэж дуу хоолойгоо нийлүүлэн урагш давшъя! Хятад-Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдалт ажиллагаа нь социализмын бүтээн байгуулалт, дэлхий дахинд энх тайвныг хамгаалах нэгдмэл үйл хэрэгт цэцэг мэт улам дэлгэрэх болтугай! Хятад-Монголын ард түмний найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан социалист лагерийн их нэгдэл нягтрал мандтугай! (Алга ташив) ТАМИРЧИН Ц. ИЧИНХОРЛООГИЙН ХЭЛСЭН ҮГ Монгол-Хятадын ард түмний их найрамдал, хамтын ажиллагаа зүйл бүрээр хөгжин бэхжисээр байна. Алдарт коммунист намынхаа мэргэн удирдлагаар хөгжлийн үсрэнгүй замаар дэвшиж байгаа Хятадын ард түмэн, манай орны социалист бүтээн байгуулалтанд зүйл бүрийн тусламж үзүүлж байна. Манай найз хятад нөхдөөс тус орны үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт, манай ард түмний сайн сайхан, аз жаргалын төлөө маш их зүйл бүтээж байгаад бид сэтгэл дүүрэн баярлаж байдаг юм. Манай нийслэл хотод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусламжаар олон сайхан барилга барьж ашиглалтанд орж байгаагийн нэг бол биеийн тамирчдын энэ сайхан саруул ордон байгуулсан юм. Ийм сайхан ордон байгуулсан нь манай тамирчдын түүхэнд шинэ зүйл болж байгаагаар барахгүй, манай ард түмэн, манай залуучуудыг маш их баярлуулж байна. Манай нам засгаас биеийн тамир спортыг хөгжүүлэхэд их анхааран нийтийн хүртээл болгож байна. Зөвхөн сүүлийн 3 жилд ХБХБ гэдэг тэмдгийн норм биелүүлэгчид 60 шахам хувиар нэмэгдэж, үндэсний спортын 37 мастер, БНМАУ-ын мэргэжлийн зэрэгтэй 2000 гаруй тамирчин, улсын зэрэгтэй мэрэгжлийн 500 шүүгч төрж гарлаа. Одоо манай оронд биеийн тамирын 700 гаруй коллектив, 33000 гаруй гишүүдийг хамарсан 4 нийгэмлэг, 8 тусгай хороо ажиллаж байгаагаас гадна сүүлийн жилүүдэд спортын 23 танхим нээгдлээ. Биеийн тамирын байгууллагууд зохион байгуулалтын талаар бэхжин тамирчдын эгнээ тэдний спортын чадвар түргэн өсч ах дүү орны тамирчидтай нягт хамтран ажиллаж тэднээс сурч байна. Манай нам, засаг спортын уран чадварыг улам хөгжүүлэхэд сайхан бололцоо олгож байдаг билээ. Бид одоо спортын бас нэг шинэ том ордонтой боллоо. Аль ч улиралд бэлтгэл хийх бүрэн бололцоотой энэ саруул сайхан ордонг хүлээлгэн өгч байгаа хятадын алдарт барилгачдад тамирчид бид чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Энэ сайхан ордон нь бидний спортын уран чадварыг нэмэгдүүлж олон мянган залуу тамирчдыг төрүүлэх чухал сургуулийн газар болно. Бидэнд хүлээгэн өгч байгаа энэ ордон бол манай хоёр орны ард
585 түмний найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх төдийгүй энх тайван ардчилал, социализмын лагерийн нэгдэл нягтрал хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна. Бид энэ сайхан ордонд биеийн тамирынхаа чадварыг улам нэмэгдүүлж, МонголХятадын ард түмэн, түүний тамирчдын ах дүүгийн холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд их нэмэр оруулна гэдгээ илэрхийлж байна. НӨХӨР ЧЕ ШИН-РЭНИЙ ХЭЛСЭН ҮГ Хүндэт дарга нараа! Хүндэт нөхөд өө! Өнөөдөр биеийн тамирын ордон, стадион, ногооны аж ахуй, 100 айлын орон сууцны барилгыг албан ёсоор хүлээлгэн өгч ашиглалтанд орууллаа. Энэ 4 барилгыг барьсан ажилчин, албан хаагч бид туйлын баяр баясгалантай байна. Эдгээр барилга бол хятад, монголын найрамдлын бэлэг тэмдэг юм. Өнөөдрийн энэ их цуглааныг тохиолдуулан манай бүх ажилчин, ажилтны өмнөөс БНМАУ-ын засгийн газар, түүний ард түмэнд чин сэтгэлийнхээ баяр талархлыг илэрхийлье. Бид нам засаг, 600 сая ард түмнийхээ даалгавраар монголын социалист бүтээн байгуулалтад биеэрээ оролцож байгаадаа их баярладаг билээ. Барилгын ажилчин бид, Монголын нам, засгийн халуун хайр, түүний ард түмний дэмжлэг тусламжтайгаар эдгээр барилгыг барьж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж чадлаа. Бид, Монгол нөхдөөс сайн сурч цаашид ажлаа улам сайжруулж, одоо барьж байгаа барилгаа чанар сайтай түргэн дуусгахын төлөө бүх хүчээ дайчилна. Өнөөдөр хятад ажилчин ажилтанг Монгол улсын засгийн газраас шагнасан явалд бид чин сэтгэлийнхээ баяр талархлыг илэрхийлэхийн хамт хойшид бид эх орондоо ажиллаж байсантайгаа нэг адил бүх хүчээ дайчлан ажиллаж тохиолдсон бэрхшээл бүхнийг ялан давж өндөр амжилтаар монголын нам, засаг, ард түмний хүндэт хайр хишгийг хариулж чадна. Хятад, Монгол хоёр улсын ард түмний аугаа их найрамдлыг улам бэхжүүлэн бадруулж, монголын социализмын бүтээн байгуулалтад өндөр амжилт гаргахын төлөө чармайн ажиллана. Америкийн эзэрхэг түрэмгийчүүд, дайн өдөөхийг эрмэлзэн Тайвань ба далайн эргийн ойр орчимд зэвсэгт түрэмгийлэл хийж байна. Америкийн түрэмгийлэгчид, тэгээд дайны галыг зогсоож хоёр хятад улс бий болгох гэх мэт ов мэхт яриа гаргаж манай эх орон Тайвань түүний ойр орчмын арлыг урт удаан хугацаагаар түрэмгийлэн эзлэхийг эрмэлзэн манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс халдахыг оролдож байгаа юм. Гэвч эрх чөлөөт Хятадын ард түмний эх орныхоо салшгүй хэсэг-Тайванийг чөлөөлөх бат итгэл хатуу зоригийг ямар нэг түрэмгийлэгч мохоож чадахгүй. Бид Тайвань ба түүний ойр орчмын арлуудыг чөлөөлж эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хангаж чадна. Хүмүүсийг үг хэлж дууссаны дараа Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга нөхөр Лувсанвандан БНХАУ-ын тусламжаар барьсан зарим барилгыг ашиглалтанд
586 оруулахад зориулсан хөдөлмөрчдийн цуглааныг хааж үг хэлэв. Хөгжимд баярын марш эгшиглэв. Үнэн сонин. 1958.11.15. №267 (7096) Бямба. 1,2-р нүүрт. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатарт барьсан зарим барилгыг хүлээн авсанд зориулан дайллага хийв БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан биеийн тамирын стадион, биеийн тамирын ордон, хүнсний ногооны аж ахуй, 100 айлын орон сууцны барилгыг хүлээн авсан явдлыг тохиолдуулан БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Б. Батжаргал өчигдөр дайллага хийв. Дайллага дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатарт барьсан зарим барилгыг хүлээлгэн өгөх БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн мөн төлөөлөгчдийн гишүүд, БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын Яамны дипломат гишүүд монгол хятад ажилчид байв. Дайллагад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д. Майдар, Гадаад орнуудтай эдийн засгийн талаар харилцах газрын дарга О. Бат-очир, Улсын Биенийн Тамир Спортын Хорооны дарга Ж. Лхагвасүрэн, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч О. Хосбаяр нар болон уг барилгыг хүлээн авах манай засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд байв. Дайллага дээр нөхөр Б. Батжаргал Се Фу-шэн нар харилцан үг хэлэв. Дайллага элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1958.11.15. №267 (7096) Бямба. 2-р нүүрт. Хятад ажилчдад БНМАУ-ын одон медаль гардуулав БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан биеийн тамирын стадион, биеийн тамирын ордон, хүнсний ногооны аж ахуй, 100 айлын орон сууцны барихад онц идэвх зүтгэлтэй ажилласан хятад ажилчдыг БНМАУ-ын одон медаль, БНМАУ-ын засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнаж, уг шагналыг БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуу, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Л. Цэнд нар өчигдөр гардуулав. Шагнал гардуулахад БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д. Балжинням, Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д. Шарав, Их Хурлын тэргүүлэгч гишүүн М.Хашгамбай, Д.Төмөр-Очир, С.Янжмаа, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шэн нар байв.
587 БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу шагнагдагсдад баяр хүргэж хэлсэн үгэндээ, манай хоёр улсын хооронд байгуулсан эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах найрамдалт харилцаа улам хөгжин бэхжиж байна. БНХАУ-аас манай улсад 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлж, зарим үйлдвэр, аж ахуйн газар, зам гүүрийг барьж ашиглалтад оруулсан билээ. Манай үйлдвэр аж ахуйн газар ажиллаж байгаа хятад ажилчид өөрийн баатарлаг хөдөлмөр авьяас чадвараа дайчлан үйлдвэрт шинийг санаачлан хөдөлмөрийн бүтээлийг дээшлүүлэх явдал тэдний ажиллаж байгаа салбар бүхэнд гарч байна. Хятад нөхдийн бүтээж байгаа энэ зүйл бол манай орны социализмын байгуулалтыг улам хурдатгаж ард түмний аж байдал, соёлын хэмжээг дээшлүүлэхэд асар их хувь нэмэр болж байгааг дурдаад Хятадын ард түмний эх орны салшгүй хэсэг Тайванийг чөлөөлөхийн төлөө Хятадын ард түмний явуулж байгаа тэмцлийг монголын ард түмэн бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэн тэр хэрэгтээ их амжилт олох нь дамжиггүй гэв. Шагнал хүлээн авсан хятад ажилчдын өмнөөс ажилчин Ли Вень-чан хэлсэн үгэндээ Монголын засгийн газар хятад ажилчдын хөдөлмөрийг өндөр үнэлж засгийн дээд шагнал хүртээсэн явдалд баярлаж байгаагаа илэрхийлээд ах дүү монголчуудынхаа социалист байгуулалтад биеэрээ оролцож байгаадаа бид бүхэн баярлаж байна гээд цаашдаа хариуцсан ажилдаа улам их амжилт гаргана гэж илэрхийлэв. Үнэн сонин. 1958.11.15. №267 (7096) Бямба. 2-р нүүрт. Хятад ардын коммун Хятадын 9 мужид ардын коммун байгуулагдаж дуусаад, тэдгээрт 46,5 сая гаруй тариачин өрх орсон нь Хятадын бүх тариачин өрхийн 37 хувьтай нь тэнцэж байна. Хятадын хөдөө аж ахуйн бусад районд ардын коммун байгуулах хөдөлгөөн далайцтай өрнөж коммун байгуулах ажил бүх хятад даяар үндсэндээ дуусах төлөвтэй байна. Коммун бол социалист байгуулалтыг түргэтгэн, коммунизмд шилжих анхны, байгууллагын сайн хэлбэр юм. Хөдөө аж ахуйн хоршоо түргэн бэхжиж тариачдын улс төрийн ухамсар ихээхэн дээшилсний үр дүнд хөдөө аж ахуйн хоршооноос ардын коммунд шилжих боллоо. Усжуулах талаар өнгөрөгч өвөл хийсэн асар их ажил энэ оны зуны ургацыг 69 хувиар нэмэгдүүлэх явдлыг хангасан хүчин зүйлийн нэг болсон бөгөөд энэ оны үр тарианы нийт ургац нь 1957 оныхоос 90 гаруй хувиар давах төлөвтэй байна. Ирэх жилийн болон түүний дараачийн жилүүдийн ажилын нарийн том төлөвлөгөө зохиоход хөдөө аж ахуйн хоршооны хэмжээ хэтэрхий явцуу байгаа учраас өссөн нэмэгдэж байгаа ажиллах хүч, хөрөнгө хэрэгсэлийн эрэлт шаардлаганд тэр байдал тохиромжгүй бөгөөд газар ба сайн тоног хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглахад саад болж байгааг тариачид ойлгосон байна. Олон районы хөдөө аж ахуйн хоршоод нь хоршоодын хоорондох хил заагийг устган, усжуулах төхөөрөмж байгуулах ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах талаар бие биедээ туслан ажилласнаараа ардын коммун байгуулах нөхцөл бүрдсэнийг үзүүлсэн ажээ.
588 Коммун нь ажиллах хүчний асар их нөөц, ялангуяа эмэгтэйчүүдийг гэрийн ажил зэргээс чөлөөлөн үйлдвэрлэлд ажиллах боломжийг нээв. Ардын коммун байгуулагдаж хамгийн тэргүүнд дууссан Хэнан мужийн тоо бүртгэлийн мэдээгээр үзвэл, тус мужид 262 мянган нийтийн хоолны гуанз, 34 мянган хүүхдийн ясли ба цэцэрлэг 20 мянган оёдолчдын хэсэг байгуулагдсан бөгөөд тэдгээр нь нийтдээ 7 сая эмэгтэйчүүдийг гэрийн гэрийн ажлаас чөлөөлжээ. Ажиллах хүчийг, ихээхэн төвлөрсөн мөнгөн санхүүгийн хамтаар оновчтой ашиглаж, хөдөө аж ахуйн хоршооны үед биелүүлж баршгүй тийм ажилуудыг ардын коммун биелүүлэх бүрэн боломжтой болжээ. Ардын коммунууд байгуулагдсанаас хойш завод уурхайнуудын тоо хурднаар өсөн нэмэгдэх болов. Зөвхөн Хэнань мужид одоо ардын коммунуудын ашиглаж байгаа 380 мянган завод, уурхай ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 53 хувь нь ардын коммун байгуулах хөдөлгөөний үед энэ оны 6 дугаар сараас хойш бий болжээ. Ардын коммунууд нь байгаа бололцоондоо тохируулан асар их газрыг оновчтой ашиглаж байгалийн бэрхшээл, гэнэтийн аюултай тэмцэх сайхан боломжийг өгч байна. Коммунууд нь нь хөдөө аж ахуйн механикжуулалт болон хөдөөгийн районуудын цахилгаанжуулалтыг түргэтгэж байна. Алимаараа алдаршсан Кайпин гацааны “Тайяншэн” (мандах) гэдэг ардын коммун нь Ляонин мужийн ууган коммун бөгөөд 5 ачааны машин, 16 трактор, бас моторт завьтай болжээ. Энэ коммун ирэх жил тракторынхаа тоог 80 хүргэж хөдөө аж ахуйн механикжуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Одоо үйлдвэрлэлийн 30 бригад нь цахилгаан гэрлээр хангагдаад байна. Ирэх жил бүх коммунаа цахилгаан гэрэлтэй болгоно. Ардын коммун нь гол төлөв тосгонуудтай нэгдэж тосгоны ахлагч нь коммуны дарга болж байна. Коммуны дээд байгууллага нь (тосгоны ардын хурал буюу) коммуны хурал юм. Коммуны захиргааны байгууллага нь тосгоны ардын хороо юм. Энэ хорооны харьяанд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, ойн аж ахуй, мал аж ахуй, их барилга, соёл гэгээрэл, ардын аж байдлыг дээшлүүлэх, санхүү ба эдийн засаг цэргийн хэрэг эрхлэх гэх мэт янз бүрийн удирдах газрууд байгуулагдаж байна. Б.Ядамцоо Үнэн сонин.1958.12.09.№286 (7115) Мягмар. 4-р нүүрт. Уран бүтээлийн нь 700 жилийн ойд Хятадын жүжгийн их зохиолч Гуань Хань-цин Дэлхий дахины энх тайвны зөвлөл, XIII зууны үеийн Хятадын жүжгийн нэрт зохиолч, яруу найрагч Гуань Хань-циний уран бүтээл, үйл амьдралын эхлэлтийн 700 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Гуань хань-циний, хүн төрөлхтний соёлын санд оруулсан уран бүтээлийн санаа, эрмэлзэл, тэмцэл нь өнөөдөр дэлхий дахины сайн санаат хүмүүсийн тавьж байгаа энх тайвны бодлого, улс түмний найрамдалыг бэхжүүлэх тэмцлийн үйлсэд яв цав
589 нийлж байгаа түүхийн баримт гэж үзээд, энэ алдарт ойг энх тайвныг эрхэмлэгчид өргөн тэмдэглэж байна. Гуань Хань-циний уран бүтээл, дарлан мөлжигчдийг үзэн ядаж, феодализмын ёс суртахууныг эсэргүүцэх үзэл санаа нэвт шингэсэн учир түүний зохиол жирийн хүмүүсийн хайр талархал татаж, нийт ард түмний хүртээл болоод Хятадын сонгодог театруудын тайзан дээр одоо хүртэл тавигдсаар иржээ. Гуань Хань-циний жүжгийн зохиолуудыг феодал язгууртны зүгээс маш дургүйцэж, “үймээн самуун дэгдээгч” урлаг гэж үзэж элдвээр хавчин мөрдөж байжээ. Жишээлбэл: 1409 онд гаргасан эзэн хааны нэг зарлигт “Жүжиг зохиогчид, жүжгийн зардал наагчид баригдва тэднийг зохиолынх нь хамт буюу зарлалыг нь хамт таван хоногийн дотор шатааж ал! Хэрэв тийм зохиолыг нууцлан хадгалбал оролцогчдыг гэр бүлээр нь шатааж алах хэрэгтэй” гэжээ. Гэвч шантаршгүй тэмцэгч зохиолчийн бүтээл ард түмний өв болжээ. Хятад урлаг, утга зохиолын санд Гуань Хань-циний оруулсан хувь нэмэр нэн их, ялангуяа театрын урлагийн ардач зарчим, үнэн бодит чиглэлийг хөгжүүлэхэд бүтэн үеийг эзлэх эрдэнэсийн санг үлдээжээ. Гуань Хань-циний үйл амьдрал, уран бүтээлийн зам 1210- 1298 оны хооронд байжээ. Энэ үе бол хятадын түүхэнд үндэсний болон ангийн хамгийн хурц тэмцэлт хэцүү үе байжээ. Энэ үед бол хятадын ард түмэн харийн түрэмгийлэгчдийн ноёрхлын дор гашуун бэрх зовлон эдэлж байв. Энэ үед Хятадын түүхэнд хятадын ард түмэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх үндэсний тэмцэл их өрнүүлж байв. Юань улсын үеийн жүжгийн зохиол, Хятадын урлагийн түүхэнд онцгой дэвшилт хийж Хятадын театрынмолон үеийн хэвшмэл хэлбэрийг шинэчлэн өөрчлөх, ялангуяа ордны урлаг, язгууртан дээдсийн эрх ашгийг хамгаалсан феодализмын үзэл санаанаас холдон хөндийрч, жинхэнэ ард түмний үнэн бодит амьдралд ойртож чадсанаараа өргөн олны хүртээл болон тэдний дур сонирхол татаж Хятадын нийгмийн дэвшилтэд хүчний яруу сайхан зарчим болж чаджээ. Юань улсын үеийн жүжгийн зохиолын шинэ хэлбэр, урлагийн олон хэлбэр нэгдэж, Цзацзюй (монголчилбол холимог үзвэр) гэдэг хэлбэр байв. Цзецзюй гэдэг жүжгийн шинэ хэлбэр амьдралын үнэн бодит үзэгдэл дээр үндэслэн нийгэмлэгийн дотор гарч байсан зөрчлийг аль болох хурц тусган үзүүлж байжээ. Зөрчлийг тусган харуулахдаа шинэ хуучин, тэргүүний хоцрогдсон хоёрын хооронд тэмцэлдүүлж тэмцлийг нийгэмлэгийн болон философийн ойлголтын үүднээс үзүүлж байжээ. Үүнд: хамгийн онцлог нь амьд уран дүрт, ардын ярианы хэлтэй байсан учир Юань улсын үеийн жүжгийн зохиол ард түмний дунд гүн нэвтэрч тэдний зориг санааг дайчлан оргилуулж, үндэсний тусгаар тотнол, эрх чөлөөний төлөө харийн довтлогчдын эсрэг тэмцэлд зоригжуулж байжээ. Цзацзюй гэдэг, XIII зууны үеийн Юань улсын жүжгийн зохиолыг үндэслэн бий болгосон “Дөрвөн бурхан зохиолч” гэж нэрд гарсан хүмүүс бол 15 орчим жүжиг бичсэн Мао Жи-Юань, 14 жүжиг бичсэн Ван Дэ-син, драмын 66 жүжиг бичсэн Гуань Хань-цин нар юм. Гуань Хань-циний зохиосон жүжгийн дотроос өнөөдөр манай үе хүртэл 18 зохиол уламжлагдан үлджээ. Гуань Хань-циний зохиол иргэний сэдэвт жүжиг, утга уянгийн сэдэвт
590 жүжиг, түүхийн сэдэвт жүжиг гэж гурав хуваагдаж байжээ. Гуань Хань-цин, энэ гурван хэлбэрийн аль алинд тэгш чадвартай бичлэг байв. Ялангуяа үүүлж байгаа хүмүүсийн дүр, зан чанар санааг дүрслэх талаар онцгой зурдаг бичээч байжээ. Гуань Хань-циний бүтээл өөрийн уран чадварын гүн агуулгаар магтагдаад зогсохгүй, Хятадын жүжгийн зохиолын шинэ эхлэлт болжээ. Гуань Хань-циний жүжгээс манай үед үлдсэн их нэртэй жүжгийн нэг бол “Доу Э-ийн гомдсон нь” гэдэг баатарлаг драм, “Аварсан нь” гэдэг жүжгийг дурдаж болно. “Доу Э-гийн гомдсон нь” гэдэг жүжгийг бичих болсон шалтгаан уг жүжгийг тэр үеийн Дайду – (Бээжин)- д тавьсан тухай маш сонирхолтой мэдээ манай үед үлджээ. Уг жүжгийг бээжин хотын их хэрмийн дэргэд Гуань Хань-цин өөрийн нүдээр үзсэн зүйлийг оруулжээ. Тэр үеийн нөлөөтэй түшмэл Ахмедын хүү Синь гэгч гэгч гэмгүй номхон нэг эмэгтэйг цаазаар алах тушаал өгөхийг зохиолч үзсэн боловч түүнийг эсэргүүцэн, туслах аргагүй байжээ. Уурсан бухимдаж байсан Гуань Хань-цинг тэр үеийн алдартай жүжигчин Чжу Лянь-сю тайвшруулан аргадаж, харгис ноёдын балмад зан авирыг харуулсан жүжиг бичихийг зөвлөжээ. Хэрэв чи ийм жүжиг зориглон бичиж чадвал би зүрх гарган тоглож чадна гэж тэр жүжигчин хэлжээ. Тэгээд тэр зохиолч “Доу Э-гийн гомдсон нь” гэдэг жүжгээ бичжээ. Энэ жүжгийн утга нь ядуу охин Доу Э гурван насандаа эхээсээ хагацаж 7 насандаа эцгээсээ салж өнчрөөд, бага насандаа өр төлбөрч богтлогдон ирсэн боловч удалгүй нөхөр нь үхэж бэлэвсэрчээ. Хадам эх нь амиа аварсан хүний хүүтэй дахин суулгах гэсэн боловч охин зөвшөөрсөнгүй, тэр хүн залуу охиныг гартаа оруулахын тулд хадам эхий нь алахаар шийджээ. Түүний идсэн хоолыг эх нь идээд үхэхэд, тэр хүн ч хэргээс зайлахын тулд өөрийн хэргийг Дуо-Э рүү түлхжээ. Эрүү шүүлтийн үеэр Доу Э-гийн хөгшин эхэд эрүү тулган зовооход Доу Э хөгшин эхээ өрөвдөж, хамаг хэргийг биедээ хүлээн цаазлагджээ. 16 жилийн дараа Доу Э-гийг өрөнд өгсөн эцэг нь сургууль төгсч нутгийн байцаагч түшмэлээр ирж өнгөрсөн ялт хэргийн дотроос түүний охин Доу Э-г хилс шийтгэснийг мэдээд, хадам эхийг алсан залуу шийтгэсэн ноёдыг цаазлан цээрлүүлснээр уг жүжиг төгсөнө. Гуань Хань-циний жүжиг, 700 жилийн турш өөрийн уран сайхан чадал, хүнд юм мэдүүлэх чанар, нийгмийн ач холбогдлоо алдалгүй уламжлагдан иржээ. Түүний зохиолууд, ард түмний амьдралыг үнэн бодитой, бүрэн дүүрэн харуулж чадсан учир Хятадын театрын тайзны урлагийн эрдэнэсийн сан болон хадгалагдаж ирлээ. Гуань Хань-циний уран бүтээл зөвхөн ард түмнийг хамаараад зогсохгүй, даян дэлхийн шударга хүмүүс энх тайван найрамдлын үзэл санаат бүх улс түмний соёлын өв хөрөнгө болж байна. Л.Ванган Үнэн сонин. 1958.12.17. №293 (7122) Лхагва. 3-р нүүрт. БНХАУ-д соёлын хувьсгал улам далайцтай өрнөж байна БНХАУ социалист хувьсгалыг үргэлжлүүлэхийн зэрэгцээгээр тус улсын техникийн ба соёлын талын хоцрогдмол байдлыг түргэн арилгаж аж ахуйн соёлын хөгжилтын явцыг улам
591 түргэтгэх зорилгоор тус орон даяар техникийн ба соёлын хувьсгал хийх түүхт шийдвэрийг Хятадын Коммунист Намын VIII их хурлын 2 дугаар чуулганаас гаргасан билээ. Соёлын хувьсгалын гол зорилго бол бичиг үсэг үл мэдэх явдлыг үндсээр нь арилгаж, сургуулийн насны бүх хүүхдийг нийтээр нь анхан шатны боловсролтой болгосны үндсэн дээр ойрын 15 жилийн дотор хятадын нийт ард иргэдийг дээд боловсролтой болгох оюуны ба биеийн хөдөлмөрийн ялгаврыг арилган БНХАУ-ыг тэргүүний шинжлэх ухааныг эзэмшсэн орон болгох асар том зорилго тавигдсан юм. Нам засгийнхаа хайр халамжинд зориг нь бадарсан хятадын ард түмэн соёлын хувьсгал хийх хөдөлгөөнийг улам далайцтай өрнүүлж гялалзсан сайхан амжилтуудыг гаргаж байна. Үүний дунд одоо БНХАУ-ын сургуулийн насны бүх хүүхдийн 93,9 % нь сургуульд хамрагдаж бүгд 2267 хушуунаас 2030 хушуунд сургуулийн насны бүх хүүхдийг нийтээр нь анхан шатны боловсролтой болгох зорилтыг үндсэнд нь хангажээ. Энэ нь чөлөөлөгдөхийн өмнө үеэс бага сургуулийн сурагчдын тоо одоо 4 дахин, дунд сургуулийн сурагчдын тоо 11 дахин, дээд сургуулийн оюутны тоо 6 дахин тус тус нэмэгджээ. Мөн энэ хугацаанд 90 гаруй сая хүн бичиг үсэгт суралцжээ. Зөвхөн 1958-1959 оны хичээлийн жилд бага сургуульд 790 мянган оюутан сурагчид тус тус суралцаж байна. Үүнээс гадна ажилчин тариачны оройн дээд сургуульд 200 шахам мянган хүн суралцаж байна. Үндсэний цөөнхийн дотор соёлын хувьсгал нэгэн адил далайцтай өрнөж байна. Өвөр монголын өөртөө засах орон энэ хичээлийн жилд бага сургуульд 1 сая 162 мянган хүүхэд суралцаж байгаа ба зөвхөн энэ онд дунд сургууль нэг мянгыг байгуулжээ. БНХАУ–д өрнөсөн соёлын хувьсгалын дүнд сургуулийг үйлдвэрлэлтэй холбох том ажил мөн зохиогдож байна. Одоо бүх үйлдвэр, аж ахуйн байгууллагууд, коммуны дэргэд ерөнхий боловсролын ба тусгай мэрэгжлийн сургуулиудыг байгуулахын хамт сургуулиудыг түшиглүүлэн үйлдвэрийн газруудыг байгуулж хичээл хөдөлмөр хоёрыг хослуулан зохиож байна. Энэ үндсэн дээр сургуулиудын программ хичээлийн төлөвлөгөөг өөрчилж хичээлийн жилийн бараг хагас хувийг хөдөлмөрт зориулж байна. Ийнхүү хичээлийг үйлдвэрлэлтэй холбох болсноос оюутан сурагчид танхимд заалгасан хичээлээ жинхэнэ үйлдвэрлэл дээр очиж практик хийх замаар эх орныхоо бүтээн байгуулалтад асар их ажлыг хийж байна. Зөвхөн Бээжин хотын дээд сургуулийн оюутнууд энэ жил 767 үйлдвэрийн газар шинээр байгуулсан ба хөдөө аж ахуйд 2 сая хөдөлмөр өдөр хийснээс гадна оюутнууд нь тус тусын мэрэгжлийн дагуу үйлдвэр аж ахуйн газруудад очиж ажиллаад 3406 төрлийн шинэ санаачлага гаргажээ. Жишээ нь: цахилгаан тэжээлийн зай, тооны машин зэрэг нилээд зүйлийг шинээр санаачилсан байна. Мөн механизмын дээд сургуулийн оюутнууд 20 гаруй нэр төрлийн механизм хэл бичгийн мэргэжлийн оюутнууд энэ завсар 50 орны хэл бичгийн толь зохиосон ба гадаадын 20 том зохиолыг орчуулсан урлагийн сургуулийн оюутнууд жүжгийн программ 36 мянгийг боловсруулж 5000 удаа тоглосон, мөн бусад дээд сургуулиудын тус тусын мэрэгжлийн дагуу нисэх онгоц илчит тэрэг зэрэг орчин үеийн шинэ техникийг өөрсдийн гараар зохион хийж өөрөө бичигч телефон аппарат зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг шинээр санаачлан хийжээ.
592 Ийнхүү сургуулийг үйлдвэрлэлтэй холбож ажилласан нь сурагчдын сурлагын чанарыг улам сайжруулсаны дээр хөдөлмөр бол нэр төр, алдар гавьяаны хэрэг гэдгийг оюутан сурагч бүрд ойлгуулах бодит сурталчилгаа болж тэдний онолын мэдцийг нийтийн хүртээл болгон үйлдвэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ихээр нэмэгдүүлэх гэсэн Хятадийн Коммунист Намын мэргэн бодлогын үр дүн мөн. Хятадын Коммунист Намаас эх орондоо социализмыг гардан байгуулах олон сая хүүхдийн суралцах бүхий л бололцоог хангахын тулд зөвхөн сүүлийн гуравхан жилд сургуулийн гадуур хүмүүжүүлэх байгууллага 400-г шинээр байгуулж, түүний дотор пионерын ордон, биеийн тамирын сургууль, хүүхдийн усан цахилгаан станц, шинжлэх ухаан-техникийн станц зэрэг хүүхдийг хөдөлмөрийн ба политехникийн дадлага мэдлэгтэй болгох, хичээл практикийн хэрэглэлээр бүрэн тоноглогдсон олон салбар газрууд багтаж байна. 1950-1957 онуудад хүүхдэд зориулан 5300 нэр төрлийн номыг 227 сая хувиар хэвлүүлэн гаргасан ба хүүхдийн театр, кино театр, номын санг олноор байгуулжээ. Сурагчид тариачдыг бичиг үсэгт сургахад биеэр оролцдог учир тэдний сурлагын чанар жигд сайн байх нь зайлшгүй шаардагддаг. Иймээс хүүхдийг сургаж хүмүүжүүлэх хариуцлагатай ажлыг хятадын иргэд нэг бүр амин чухал асуудал гэж анхааран үздэг. БНХАУ-ын соёлын хувьсгалын энэ их өрнөлт нь Хятад орныг ойрын хугацаанд дэлхийн тэргүүний шинжлэх ухааныг эзэмшсэн орон болгохын бүрэн баталгаа болж байна. Н.Найданжав Үнэн сонин. 1958.12.17. №293(7122) Лхагва. 4-р нүүрт. БНМАУ-ын засгийн газрын эдийн засгийн төлөөлөгчид Бээжин орохоор мордов БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц тэргүүтэй БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улстай эдийн засгийн хэлэлцээ хийхээр энэ оны 12 дугаар сарын 23-нд Улаанбаатараас Бээжин орохоор мордов. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр төлөөлөгчдийг БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Төлөвлөгөөний Комиссын нэгдүгээр орлогч дарга А.Дулмаа, Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ш.Баттулга, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Пүрэвдорж, Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр мөн яамны Ёслолын хэлтсийн эрхлэгч Г.Минжүүр нар үдэж мордууллаа. Төлөөлөгчдийг бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Се Фу-шэн тэргүүтэй БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан нар үдэж мордуулав. Үнэн сонин. 1958.12.24. №299 (7128) Лхагва.1-р нүүрт. Хятадын хувьсгал, социалист байгуулалтад марксизм-ленинизмийг
593 бүтээлчээр хэрэглэж байгаа нь Хятадын ард түмний их удирдагч Мао Цзэ-дунгийн төрсний 65 насны ой энэ 1958 оны 12 дугаар сарын 26-нд болно. Мао Цзэ-дун бол марксизмын томхон онолч марксист-ленинист сургаалыг хятадын нөхцөл байдалд бүтээлчээр хэрэглэгч мөн. “Практикийн холбогдол”, “Зөрчлийн холбогдол”, “Хятадын хувьсгал ба Хятадын Коммунист Нам”, “Шинэ ардчиллын тухай”, “Ард түмний ардчилсан диктатурын тухай”, “Хөдөө аж ахуйг хоршоожуулах асуудлууд”, “Ард түмний дотоод зөрчлийг зөвөөр шийдвэрлэх тухай асуудалд” зэрэг Мао Цзе-дунгийн олон зохиол хятадын ард түмний эрх чөлөөний тэмцэл, социалист шинэ байгуулалтанд үнэлж баршгүй ач холбогдолтой бөгөөд марксизм-ленинизмийн аугаа их сургаалыг Хятад орны амьдралд баяжуулан бүтээлчээр хэрэглэсний жишээ мөн. Нөхөр Мао Цзе-дунгийн улс төрийн ба ертөнцийг үзэх марксист үзэл санааа бүрэлдэхэд ялангуяа аугаа их Октябрийн Социалист Хувьсгал их ач холбогдолтой болжээ. Мао Цзе-дун Хятадын Коммунист Намыг зохион байгуулагчдын нэг мөн. Мао Цзе-дун өөрийнхөө бүх хувьсгалт үйл амьдралын туршид хятадын ард түмний төлөө, Хятадын Коммунист Намыг бэхжүүлэхийн төлөө марксизм-ленинизмийн ялалтын төлөө туйлбартай тэмцэж ирэв. Мао Цзе-дун бол ялангуяа марксизм-ленинизмийг гуйвуулан бузарлах гэсэн зүсэн бүрийн дайсныг эсэргүүцэн марксизм-ленинизмийн үзлийг тууштай хамгаалагч билээ. Мао Цзе-дун олон түмний хувьсгалт хөдөлгөөнөөс марксист, ленинист онолыг хэзээ ч салгаж байсангүй. Хятадын Коммунист Нам, түүний удирдагч нөхөр Мао Цзе-дун марксист ленинист онол, ЗХУКН-практик туршлагыг хятадын хувьсгалын практиктай холбож, хятад орны тодорхой нөхцөлд марксист ленинист сургаалыг баяжуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулав. Дарлагдсан ард түмнүүдийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол дэлхийн пролетарийн социалист хувьсгалын хэсэг гэж марксизм ленинизм сургадаг. Ийм учраас нөхөр Мао Цзе-дун Маркс, Лениний сургаалыг түшиглэн хятадын хувьсгал бол дэлхийн пролетарийн хувьсгалын ерөнхий нөхцөл байдлаас үүсч гарсан түүний салшгүй хэсэг мөн гэж үзжээ. Мао Цзе-дун “Шинэ ардчиллын тухай” гэдэг зохиолдоо, “...Колони, хагас колонийн орнуудын ямар ч хүн, нэг бол империалист фронтын эгнээнд зогсч, тэгснээрээ дэлхий дахины хувьсгалын эсрэг хүчнүүдийн хэсэг болж хувирна. Эсвэл империализмын эсрэг фронтын эгнээнд зогсч дэлхий дахины хувьсгалын хүчнүүдийн хэсэг болж хувирна. Энэ хоёрын аль нэг байх ёстой. Өөр гурав дахь зам алга” гэжээ. Ямар ч улс одоо үед дэлхий дахинд төвийг сахих гэдэг нэр томьёо нь зөвхөн хүмүүсийг хуурч мэхэлсэн явдал болно гэж нөхөр Мао Цзе-дун заасан байдаг. Цаашид Мао Цзе-дун Хятадын хувьсгалд пролетари нарын манлайлал зайлшгүй болохыг ба хувьсгалын хөдлөх хүчний тухай асуудлыг коммунист онол, өөрийн орны өвөрмөц байдалтай уялдуулан боловсруулж, Хятадын хувьсгал бол пролетари нараар удирдуулсан өргөн ард олны хувьсгал мөн гэж үнэлсэн билээ.
594 Нөхөр Мао Цзе-дун 1926 онд бичсэн “Хятадын нийгэмлэгийн ангиудын тухай” зохиолдоо... империализмтай нийлсэн бүх милитарист хүнд сурталтан хөрөнгөтөн томхон газрын эзэд болон тэдэнтэй холбоотой харгис сэхээтэн цөм манай дайсан юм. Үйлдвэрийн пролетари манай хувьсгалын удирдах хүчин мөн. Бүх хагас пролетари, жижиг хөрөнгөтөн манай хамгийн дотны нөхөд билээ. Дунд хөрөнгөтнүүдийн баруун жигүүр (Үндэсний хөрөнгөтнүүд) бидний дайсан болж болох бөгөөд харин түүний зүүн жигүүр нь бидний хань болж болно. Гэвч тэднээр манай эгнээнд самуун дэглээхгүйн тулд бид үргэлж сэрэмжтэй байвал зохино гэжээ. Мао Цзе-дун зохиолуудаараа хятадын нийгэмлэгийн анги тус бүрийн хувьсгалд гүйцэтгэх үүргийг тодорхой заахын хамт тэр үед коммунист намын дотор байсан баруун зүүний хэлбэрэлтэй шийдэлтэй тэмцэл хийж няцаав. Эдгээр хэлбэрийн аль аль нь Хятадын хувьсгалд пролетари нарын манлайлал, ажилчин анги, түүний удирдлагын дор явж байгаа тариачид бол хувьсгалын гол арми болж, гадаад дотоодын дайсны эсрэг хятадын хувьсгалын үндсэн хөдлөх хүчин нь ажилчин анги, түүний удирдлагын дор явж байгаа тариланчид бол хувьсгалын гол арми болж, гадаад дотоодын дайсны эсрэг хятадын ард түмний ялалтыг хангах нь зайлшгүй гэж баталсан юм. Мао Цзе-дун улаан цэрэг ба хувьсгалт базуудыг байгуулж хөгжүүлэх явдал бол “Хагас колонийн Хятад орны тариачид ажилчин ангийн удирдлагын дор явуулах тэмцлийн хамгийн дээд хэлбэр мөн бөгөөд бүх орон даяар хувьсгалын өрнөлтийг түргэтгэх хамгийн чухал зүйл мөн” гэжээ. Нөхөр Мао Цзе-дун Хятад орны бодит нөхцөлийг шинжлэн үзээд хувьсгалын баз суурин газрыг эхлээд хувьсгалын эсрэг асар том хүчин хуралдаж байсан том хотууд биш харин газрын эздийн эсрэг тэмцэлд тариачид боссон хөдөө тосгонд байгуулан хөгжүүлж, хөдөө тосгоны хувьсгалын тэр баз суурин газрыг намын удирдлаган дор ажилчин тариачны улс төр, цэрэг, эдийн засгийн холбооны гол хэлбэр болгож, ийм баз суурин газрыг улсын хэмжээгээр хувьсгал ялахын тулгуур зүйл гэж үзсэн билээ. Гэтэл нилээд хүмүүс 18 дугаар зууны францын хөрөнгөтний хувьсгалаас хойшхи туршлага, ялангуяа хятадын 1911 оны хувьсгалын туршлага зэргийг баримтлаад хувьсгалт бослогыг хийхэд заавал том хотоос эхлэх хэрэгтэй, том хот бол хувьсгал ялахын хамгийн эхний тулгуур газар гэж үзэж байсан байна. Тийм үзэлтэнгүүд бас орон нутгийн партизаны дайныг жинхэнэ хувьсгалт байлдааны хавсралт төдийд үзэж байжээ. Гэтэл хятадын хувьсгалын нөхцөлд тэдгээр хуучин үзэл огт тохирохгүй гэдгийг нөхөр Мао Цзе-дун заагаад, юуны урьд харин хөдөө тосгонд хувьсгалын баз суурин газрыг бий болгож, түүгээр хотыг бүслэн улмаар бүх оронд хувьсгалыг явуулж болно гэдэг шинэ дүгнэлт дэвшүүлэн тавьж бас партизаны дайныг хятадын хувьсгалт дайны стратегийн гол чиглэл гэж үзсэн байна. Нөхөр Мао Цзе-дун эдгээр чухал дүгнэлтээ 1928-1930 онуудад бичсэн “Хятадад улааны засаг ямар учраас тогтнож чадах вэ”, “Цзинган шань уулан дахь тэмцэл”, “Очоос түймэр шатаж болно” гэх мэтийн зохиолдоо дэвшүүлэн тавьсан юм. Мөн цааш нь Хятад орны нөхцөл байдалд улаан цэрэг нь олон түмний дунд намын ажлыг зохион байгуулагч, намын суртал нэвтрүүлэгч байх ёстой гэж заасан.
595 Мао Цзе-дунгийн дэвшүүлсэн тавьсан бөгөөд дээр дурдсан заалтууд нь хятадын 1927 оны хувьсгал ялагдсанаас хойш Хятадын Коммунист Намын удирдлагыг тэмцлийн шинэ чиглэлтэй болгосон бөгөөд дараа нь Японыг эсэргүүцэх дайны үед тэр заалтаа улам хөгжүүлэн баяжуулж улмаар 1949 оны хятадын ард түмний их хувьсгалын ялалтанд хүргэсэн юм. Мао Цзе-дун хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн явцад үндэсний ардчилсан нэгдмэл фронтыг байгуулж, түүнд ажилчин анги, тариачид, хотын жижиг хөрөнгөтөн, үндэсний хөрөнгөтөн тус орны бүх ардчилсан элементийг татан оруулах явдал хятадын ард түмний үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэх хамгийн чухал зүйл мөн гэдгийг олон зохиолдоо заажээ. Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын Хятадын Коммунист Намын удирдлагын дор хятадын ард түмний үндэсний нэгдсэн фронт байгуулж Хятад орныг японы боолчлолоос аварсан билээ. Японы империаластуудыг бут ниргэсний дараа хятадын бүх ард түмэн ба үндэсний хөрөнгөтөн оролцсон хүчтэй эсэргүүцэлт тэмцэлд Хятадын Коммунист Намаар удирдуулсан ардын нэгдсэн фронт нь Америкийн империалистууд түүнийг туслан дэмжиж хятадын үндэсний эрх ашигаас урвасан Чан Кай-шийн урвагч бүлгийг ялж шинэ Хятадыг байгуулсан юм. Хятадын хувьсгал 1919 оны 5 дугаар сарын 4-ний хөдөлгөөнөөс эхлэн 1949 он хүртэл хөрөнгөтний ардчилсан хувьсгалын шинэ ардчилсан хувьсгалын зорилтыг гүйцэтгэж, БНХАУ байгуулагдсанаас эхлэн өөрийн хөгжлийн хоёрдугаар шат буюу социалист шатанд шилжин орсон юм. Мао Цзе-дун “Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдал бол хятадын хувьсгал хөрөнгөтний хувьсгалын шатнаас социалист хувьсгалын шатанд шилжин орсныг буюу өөрөөр хэлбэл капитализмаас социализмд орох шилжилтийн үед орсныг харуулж байгаа юм” гэжээ. Энэ учраас БНХАУ байгуулагдсан нь дэлхий дахины социалист хувьсгалд урган орсон хэрэг юм. Энэ бол Хятад дахь шинэ ардилсан хувьсгал социалист хувьсгалд зайлшгүй урган орно гэсэн Мао Цзе-дунгийн үндэслэлийн ялалт мөн. Хятад орны өвөрмөц байдал, хятадын хувьсгалын туршлагыг үнэлж үздэггүй, марксизм-ленинизмийг зөвхөн догматик аргаар хэрэглэхийг оролдон аливаа илрэл бүхэнтэй нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын Коммунист Нам хурц ширүүн тэмцэл хийсээр иржээ. Хятадын коммунист Нам марксизм-ленинизмийг Хятад дахь социалист байгуулалтын тулгарч байгаа шинэ практиктай холбон, ЗХУ болон социалист лагерийн бусад орны тусламж дэлхий дахины олон сая ард түмний дэмжлэгт түшиглэн, хятадын эдийн засагт ахар богино хугацаанд хувьсгалт их өөрчлөлт хийж, тус орныг социализм байгуулах замаар удирдан жолоодож байна. Шилжилтийн үе дэх намын жанжин шугам, гол зорилт бол нилээд урт удаан хугацааны дотор тус орныг социалист ёсоор өөрчлөхөд оршино. Хятад дахь шилжилтийн үеийн энэ жанжин шугамыг биелүүлэх нь улс төрийн талаар пролетарийн диктатурын хэлбэр болох ардын ардчилсан диктатурын үндсэн дээр амжилттай биелэгдэж байна гэдгийг нөхөр Мао Цзе-дун хятадын ард түмний ардчилсан диктатур нийгэмлэгт гүйцэтгэх үүргээрээ пролетарийн диктатурын нэг адил социализм байгуулах юм гэдгийг
596 үндэслэсэн. Мао Цзе-дунгийн энэ үндэслэл орон бүхэн ардчиллын нэг хэлбэрийг дамжин социализмд орно, тэхдээ мөн чанар нь зөвхөн пролетарийн диктатур байх ёстой гэсэн марксизм-ленинизмийн суут үндэслэлийн амьдрах чадалтайг баталж байна. Хятадын коммунист нам, ардын ардчилсан диктатурыг улам бэхжүүлэн барагцаалбал гурван удаагийн таван жилийн төлөвлөгөөгөөр социалист нийгэмлэгийг үндсэнд нь байгуулах зорилт тавиад түүнийг амжилттай биелүүлэх хүч нь нам, ард түмэн хоёр гэж үзжээ. Хятад дахь социалист хуьсгалын үед Хятад орны бодит нөхцөлтэй холбон, тариачдын хувийн өмчийг хоршоолон өөрчлөх, хөрөнгөтний өмчийг нийт ард түмний өмч болгон өөрчлөх зэрэг социалист өөрчлөлтийн үндсэн асуудлыг ХК, Нам, Мао Цзе-дун бүтээлч ёсоор шийдвэрлэсэн юм. Хөдөө тосгонд хувьсгалын баз суурь байгуулж байх үед Хятадын Коммунист Нам тариачдын хөдөомөрийг хамтын чанартай болгохын ач холбогдлыг өндөр үнэлэв. Хятадад ардын ардчилсан хувьсгал ялснаар хятадын хөдөө аж ахуйг аажмаар өөрчлөх зам нээгдэв. Хятад орны байдалд бүрэлдсэн дотоод гадаад өвөрмөц онцгой нөхцөлийг дүгнэн Хятадын Коммунист Нам, нөхөр Мао Цзе-дун марксизм-ленинизмийг бүтээлчээр хөгжүүлэн хятадын нөхцөлд том хөрөнгөтөнд ч хүчирхийлэл заавал хэрэглэлгүй тайван аргаар итгүүлэн хүмүүжүүлж социалист өөрчлөлтийг хийж болно гэдэг дүгнэлт хийсэн нь практик амьдралаар батлагдав. Хятадын Коммунист Нам, капиталист хувийн өмчийг тайван аргаар бүх ард түмний өмч болгох явдалд улсын капитализмын янз бүрийн хэлбэрийг ашиглах нь хамгийн зохистой арга гэж үзжээ. Марксизм-ленинизмийн тугийн дор, нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагаар Хятадын Коммунист Нам, өөрийн орны шилжилтийн үеийн социалист өөрчлөлтийн зорилгыг амжилттай биелүүлэв. Мянган жилийн туршид үргэлжилсээр ирсэн хөдөө аж ахуй, гар үйлдвэр, капиталист үйлдвэр ба худалдаан дахь хувийн өмчийг 1956 онд үндсэндээ устгаж, эдийн засгийн фронтод социалист хувьсгалын агуу их ялалт хийв. Хятадын Коммунист Нам социализмыг цаашид улс төр үзэл суртлын фронтод ялуулах чухал зорилт тавьсан билээ. Нөхөр Мао Цзе-дун хятадын социалист байгуулалтын орчин үеийн үндсэн асуудлыг улам нарийн боловсруулж байна. Түүний санаачлагаар ХКН-ын VIII их хурлын II чуулганаас боловсруулсан намын ерөнхий шугам-бүх хүчээ шавхан дайчилж урагшаа зоригтой тэмүүлэн, социализмыг арвин, түргэн, сайн, хэмнэлтэй байгуулна гэдэг зарчим бол Хятадын ард түмний идэвх бүтээлч санаачлагыг бүрэн дайчилж байна. Энэ зарчим капиталист 100-200 жил зарцуулж хүрсэн үйлдвэрийн ойрын 10-20 жилийн дотор хүрэх том дайчин зорилт юм. Үүнийг биелүүлэхийн тулд ойрын 10-15 жил буюу түүнээс бага хугацаанд ган ширэм ба үйлдвэрийн бусад чухал бүтээгдэхүүний хүн нэг бүрд оногдох хэмжээгээр Английг гүйцэх ба түрүүлэх эдийн засгийн үндсэн зорилгыг дэвшүүлэн тавиад, хятадын хөдөлмөрчид зориг хүчээ дайчлан үзэгдээгүй амжилт олов. Нөхөр Мао Цзе-дунгийн дэвшүүлэн тавьсан махран зүтгэж манлайд нь гарах арвин түргэн сайн, хэмнэлтэй социализм байгуулах намын жанжин шугам болох дээр дурдсан
597 хөгжлийн өндөр явцад хүрэхийн тулд юуны урьд эдийн засаг, улс төр үзэл суртлын фронт дахь социалист хувьсгалыг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээгээр одоогийн шатан дээр ялангуяа соёл-техникийн хувьсгалын зорилтыг аажмаар биелүүлэх, хүнд аж үйлдвэрийг давуу хөгжүүлэх нөхцөлийн дор төвийн ба орон нутгийн аж үйлдвэрийг нэгэн адил зэрэгцүүлэн хөгжүүлэх, том аж ахуйн газрыг дунд, жижиг аж ахуйч газартай мөн нэгэн адил зэрэг хөгжүүлэх гэсэн явдал болно. Эдгээр нь Мао Цзе-дун, Хятадын коммунист Намаас дэвшүүлэн тавьсан Хятад дахь социализм байгуулах одоо үеийн үндсэн асуудлыг илэрхийлсэн гол дүгнэлт мөн. С.Норовсамбуу Үнэн сонин. 1958.12.25. №300 (7129) Пүрэв. 2,3-р нүүрт. -оОо- “ҮНЭН” СОНИН. 1959 ОН (1959 оны 1-12 сарын дугаарууд) Хятад-Монголын ард түмний найрамдал үүрд хөгжин бэхжиг Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Чжан Чжи-сян 1959 он хүрч ирлээ. Социалист лагерын бүх орон улс ардын аж ахуй, соёлоо хөгжүүлэх хэрэгт гайхамшигт амжилт олж, шинэ жилдээ орж байгаа энэ үед ах дүү монголын ард түмэнд шинэ жилийн мэнд хүргэх сайхан завшаан тохиолдлоо. Миний бие Хятад Монголын Найрамдлын Нийгэмлэгийг төлөөлж Хятадын Бээжингээс үзэсгэлэнт сайхан Улаанбаатарт баярын мэндчилгээ уламжилж, энэ шинэ онд монголын ард түмэн эх орондоо социализм байгуулах, даян дэлхийн энх тайвныг хамгаалах ариун үйлстээ гялалзсан амжилт олж, сайхан аж байдал, соёлоо улам цэцэглүүлэхийг ерөөе. Хятад-Монголын ард түмний уламжлалт найрамдал өдөр ирэх тутам хөгжин цэцэглэж байна.1958 оны 9 дүгээр сарын 30-нд Бээжинд Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэг
598 Улаанбаатарт Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг нэг зэрэг байгуулагдсан билээ. Эдгээр нийгэмлэг байгуулсан нь тус хоёр орны ард түмний бат найрамдал, төрөл бүрийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд шинэ алхам боллоо. Өнгөрөгч 9 жилийн дотор Хятадын ард түмэн эх орондоо социалист хувьсгал хийж социалист бүтээн байгуулалтыг өрнүүлэн империалистуудын түрэмгийллийг эсэргүүцсэн тэмцэлдээ монголын ард түмний халуун дэмжлэг туслалцааг авсаар ирэв. Ах дүү Монголын ард түмний энэ дэмжлэг туслалцааг манай ард түмэн өндрөөр үнэлж чин сэтгэлээсээ талархаж байдаг юм. Одоо үед манай хоёр орны хооронд эдийн засаг соёл шинжлэх ухаан, техникийн зүйл бүрийн хамтын ажиллагааөдөр ирэх тутам өргөжиж байна. Энэ найрамдал, хамтын ажиллагааны үндсэн дээр манай хоёр орны социалист байгуулалт далайцтай өрнөн хамтын ажиллагаа цаашид улам өрнөн хөгжинө гэдэгт бид бат итгэж байна. Социалист байгуулалтандаа монголын ард түмний олж байгаа гялалзсан амжилтыг Хятадын ард түмэн бахархан харж байдаг юм. 1958 онд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерын орнууд үсрэнгүй дэвшилт хийж ялангуяа СССР-ийн улс ардын аж ахуйн 1959-1965 онд хөгжүүлэх 7 жилийн төлөвлөгөөний хяналтын тоо нийтлэгдсэн нь эдийн засгийн шинэ хямрал нэрэмсэн хөрөнгөт ертөнцөөс социалист систем давуутайг яруу тод харууллаа.АНУ тэргүүтэй империалист лагерын бүх түрэмгий бодлого удаа дараа ялагдаж, олон улсын ажилчны ба үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн тасралтгүй өрнөж байна. Энэ 1959 онд социалист лагерийн орнуудын бүтээн байгуулалт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, даян дэлхийн энх тайвны хөдөлгөөн улам амжилт олох нь дамжиггүй. Энх тайван, дэвшилт байдлын төлөө тэмцэлд социалист лагерийн орнуудын ган болд шиг цул эв нэгдэл чухал ач холбогдолтой билээ. Тэр их гэр бүлд багтсан Хятад, Монголын ард түмэн зохих хувь нэмрээ оруулах нь лавтай. Манай хоёр орны ард түмний зузаан найрамдал улам их бэхжин хөгжихийг ерөөе. Үнэн сонин. 1959.01.01. Пүрэв. №1 (7135). 1-р нүүрт. БНХАУ-ЫН ГЭГЭЭРЛИЙН АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭХ ОРОНДОО БУЦАВ Монгол Хятад хоёр улсын 1958 оны соёлын төлөвлөгөө ёсоор манай оронд зочлон ирсэн БНХАУ-ын Гэгээрлийн яамны газрын дарга ХУ ША тэргүүтэй БНХАУ-ын гэгээрлийн ажилтны төлөөлөгчид өчигдөр эх орондоо буцахаар Улаанбаатараас мордов. Төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНМАУ-ын Гэгээрлийн яамны оролцогч сайд П.Хорлоо, Соёлын яамны орлогч сайд Л.Ванган, мөн яамны гадаадтай соёлоор харилцах товчооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Эрдэнэ, Гэгээрлийн Яамны хариуцлагатай ажилтан нар үдэв. Бас төлөөлөгчдийг БНХАУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Мин Ин нар үдэв.
599 Үнэн сонин. 1959.01.03. Бямба. №2 (7136). 1-р нүүрт. Нөхөр Ю. Цэдэнбал Хятадын соёлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга бөгөөд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ, БНМАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах 1959 оны төлөвлөгөө хэлэлцэхээр манай оронд ирсэн нөхөр Цюй У тэргүүтэй Хятадын соёлын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзан цаг гаруй ярилцав. Уулзалт дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Ч.Сүрэнжав, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, БНМАУ-ын Соёлын Яамны сайд С.Сосорбарам нар байв. Бас энэ уулзалт дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бүрэн эрхт Элчин сайд Се Фушин байлцав. Уулзалт их элэгсэг дотно байдалд боллоо. Үнэн сонин. 1959.01.06. Мягмар. №4 (7138). 1-р нүүрт. Соёлын Яаманд цайллага болов БНМАУ ба БНХАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах 1959 оны төлөвлөгөөг хэлэлцэж дуусаад гарын үсэг зурсантай холбогдуулан БНМАУ-ын Соёлын Яамны сайд С.Сосорбарам өчигдөр нөхөр Цюй У тэргүүтэй БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийг цайлав. Цайллагад хоёр талын соёлын төлөөлөгчдийн гишүүдээс гадна БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Ч.Сүрэнжав, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир, Монгол Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, БНМАУ-ын Гадаад Явдлын дорнод хэлтсийн эрхлэгч О.Хосбаяр нар байв. Цайллагад БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шин байв. Цайллага нэн их элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1959.01.06. Мягмар. №4 (7138). 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдал хамтын ажиллагаа улам цэцэглэн мандаг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Моломжамц тэргүүтэй манай засгийн газрын төлөөлөгчид, ах дүүгийн найрамдалт БНХАУ-д найрсгаар зочилж байгаад өчигдөр эх орондоо буцаж ирлээ. Монголын ард түмний төлөөлөгчдийг Хятад орноор явсан газар бүрд нь хятадын их ард түмэн төрсөн ах дүүтэйгээ золгохын адилаар маш элэгсэг дотно хүлээн авч зочилж байлаа. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан