900 цаас, кардон цаас хийх гурван цех, Зүүн-хараагийн спиртийн үйлдвэрт нүүрсхүчлийн хий боловсруулах цехүүдийг 1962-1965 онуудад байгуулж өгөх юм. 1962-1965 онд 7000 гаруй га газар услах, усжилтын системийн барилгыг томоохон усан сангийн барилгын хамт Увс аймгийн Баруун-турууны сангийн аж ахуйд, Сүхбаатар хотын орчим Сэлэнгэ мөрөн дээр 300 метр Булган аймгийн Гурт гэдэг газарт 250 метр, Хөвсгөл аймгийн Дэлгэр гол, Хар Сайр гэдэг газарт 240 метр урт төмөр бетон гүүрүүдийг барина. Түүнчлэн Улаанбаатар хотын дотор ба хотын орчимд 100 км урт засмал цардмал зам, мөн цардмал талбай 100 мянган хавтгай дөрвөлжин метрийг 1960-1963 онд хийж, 1963-1965 онуудад улсын цирк, ажилчны клубын 30 шахам мянган шоо дөрвөлжин метр багтаамжтай барилгуудыг барьж төхөөрөмжилж өгөх болно. Эдгээрээс гадна БНХАУ-аас ажилчны хүч, техникийн тусламж үзүүлж манай хөрөнгөөр барилга, цахилгааны ба өргөн хэрэгцээний олон төрлийн шаазан эдлэл хийх орчин үеийн шаазангийн үйлдвэрийг Улаанбаатар орчимд, жилд 10 мянган тонн цемент үйлдвэрлэх заводыг баруун аймгуудад, түүхий эд ангийн үсний анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрийн барилгыг Улаанбаатарт тус тус ойрын жилүүдэд барьж төхөөрөмжилж өгнө. Хятадын ард түмнээс манай орны улс ардын аж ахуй, соёлын хөгжилд ард түмний байнга өсөж байгаа материаллаг аж байдлыг улам сайн хангаж социализмын материал техникийн баазыг байгуулахад ах дүү ёсоор улам нэмэгдүүлэн үзүүлж байгаа ах дүүгийн олон талтай энэхүү тусламж нь манай ард түмэнд үеийн үед өндрөөр үнэлэгдэх болно. Манай ард түмэнд өгөөмөр их тусламжаа улам нэмэгдүүлэн үзүүлж байгаад хятадын баатарлаг ард түмэн түүний манлай коммунист нам, ардын засгийн газар болон манай орны социалист байгуулалтад гар бие оролцож байгаа бүх хятад найз нөхөддөө монголын ард түмэн чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлж байна. Ж.Пүрэвжав 1961.9.24. №257. /8009/ Хятадын ард түмний агуу их зохиолч /ЛУ СИНИЙ ТӨРСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД/ Агуу их зохиолч бөгөөд эх оронч гарамгай хувьсгалч, нигүүлсэнгүй сэтгэлт Лу Синий уран бүтээл хятадын үндэсний соёлын үнэт нандин санд хамгийн хүндтэй байр эзэлдэг юм. Лу Синь хятадын орчин үеийн уран утга зохиолын үндсийг тавигч мөн. Тэр нь хятадын бодит байдлыг маш үнэнээр, олон талаас нь дүрсэлсэн уран бүтээлүүдээрээ хятадын реалист урлагт шинэ үеийг нээсэн юм. Лу Синий уран зохиолын арвин их өв ХХ зууны эхэн үеийн хятадын нийгмийн амьдралын ёстой нэвтэрхий толь, хятадын ард түмний саруул ухааны илрэл, түүний гэрэлт ирээдүйн итгэл юм. Эрх чөлөө, хүн төрөлхтний гэгээн оюуны ялалтын төлөө цуцалтгүй тэмцэгч Лу Синий бүтээлч үзэл санааны өсөлт хятад дахь ардын хувьсгалын хөгжилттэй салшгүй холбоотой юм. Эрх чөлөөт, ардчилсан хятадын төлөө тэмцэлд Лу Синь өөрийн бүх амьдрал, өөрийн гайхамшигт авьяас билгээ зориулсан билээ. Лу Синь 1881 оны 9 дүгээр сарын 25-нд Чжэцзян муж улсын Шаосин хэмээх эртний хотод эрдэмтний гэрт төржээ. Эх нь тариачны гэр бүлээс гаралтай хүн юм. Зохиогчийн жинхэнэ нэр нь Чжоу Шу-жэнь гэдэг. Лу Синь гэдэг нь утга зохиолын нууц нэр юм. Лу
901 Синь 6 настайгаас гэрийн сургуульд хичээллэж эхэлсэн үеэс эхлэн түүний сэтгэн бодох авьяса, үл мартах саруул ухаан нь тодорч байв. Ялангуяа тосгоны амьдралтай танилцсан нь Лу Синий хүмүүжилд асар их нөлөө үзүүлсэн юм. Түүнийг 16 настай байхад эцэг нь нас барж, түүний гэр бүл юу ч үгүй хоосорчээ. Тэр үеийн хятадын боловсролтой залуучуудын адилаар Лу Синь түшмэл буюу худалдаачны зэрэг хүссэнгүй, эхийнхээ хуримтлуулсан 8 юанаар Нанкинд очиж суралцахаар явсан байна. Тэр эхлээд тэнгисийн сургуульд суралцаж байгаад уулын төмөр замын сургуульд шилжин тэнд гарамгай суралцсан тул 1902 онд Японд техникийн тусгай боловсрол үргэлжлэн эзэмшихээр явсан байна. Гэвч ард түмэндээ үйлчилэе гэсэн өгөөмөр сэтгэлээсээ эмч болохоор шийджээ. Хятад бол гагцхүү ард түмний оюун санааны эрх чөлөөгөөр гачигдаж байна гэдгийг ойлгож “юуны өмнө ард түмний оюун санааг сэргээн бадруулах нь хамгийн чухал юм. Ингэх хамгийн сайн хэрэгсэл бол уран зохиол...” гэж үзсэн байна. Ингээд тэр 1906 онд Токиод утга зохиол судлахад болон утга зохиолын хөдөлгөөнд өөрийгөө бүрэн дайчлах эрмэлзлэлээр дүүрэн буцаж иржээ. Японд байсан жилүүд нь Лу Синий хувьсгалч-ардчилсан үзэл бүрэлдэн тогтсон үе байв. Лу Синь өрнөдийн утга зохиолтой шургуу танилцав. Лу Синь 1909 онд эх орондоо буцаж иржээ. 1911 оны хувьсгалыг хятадын түүхэнд цоо шинэ үе нээнэ гэж ихийг санаж горьдож түүнийг халуунаар талархаж байсан Лу Синь, засгийн эрхийг нэг харгис хүчний савраас нөгөөд шилжүүлсэн тэрхүү хувьсгалын үр дүнд яваандаа гунисан юм. Японоос эргэж ирсний дараа 1909-1917 онуудад Лу Синь эртний дундад зууны үеийн хятадын утга зохиол, эртний ном зохиол судлах талаар үр бүтээлтэй ажилласан байна. Энэ нь түүний хожмын бүтээлч үйл ажиллагаанд гайхалтай сайхан үр дүн үзүүлсэн юм. Лу Синий уран бүтээлийн амьдралын шинэ үе 1919 оны “Таван сарын 4-ний хөдөлгөөний” үед эхэлжээ. Шийдвэрлэх ролийг марксист сэхээтнүүд гүйцэтгэж байсан энэ “Таван сарын 4-ний хөдөлгөөний” үндсэн лозун феодализм ба импераиализмтай тууштай эвлэршгүй тэмцэх явдал байв. Энэ хөдөлгөөн нь хятадын шинэ соёлын төлөө, утга зохиолын хувьсгалын төлөө ширүүн тэмцэл өрнүүлсэн юм. Утга зохиолын хувьсгалын үеүдэд Лу Синь хятадын шинэ утга зохиолын төлөө, утга зохиолын шинэ хэлний төлөө, хөдөлгөөнийг толгойлж феодалын соёлын бат суурийг зоригтой довтолсон юм. “Амьдрал үхлээс айдаггүй. Амьдрал урагшаа давшиж байна... түүнийг зогсоох ямар ч хүч байхгүй” гэж Лу Синь бичиж байв. Лу Синий анхны реалист өгүүллэгүүд нь “Синь циннянь” сэтгүүлд нийтлэгдсэн “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”, “Кун И-цзи”, “Тэжээлт эм” гэдэг өгүүллэгүүд юм. Энэ бяцхан 3 өгүүллэг хятадын шинэхэн утга зохиолын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Энэ цагаас эхлэн Лу Синь хуучин хятадын хар хүчний эсрэг дэс дараатай шийдвэртэй тэмцэл явуулсан юм. Анхныхаа реалист өгүүллэгүүдийг нийтлүүлсэн бараг тэр үедээ Лу Синь яруу найргийн жанрыг бас эзэмшив. Анхныхаа шүлгүүдээр Лу Синь яруу найргийн хоосон үгийн сургаалын уламжлалт дүрмээс эрс ялгаатай шинэ зарчмыг тунхагласан юм. Лу Синь амьдралыг гоёж, ер бусын дүрслэл бий болгохыг боддоггүй, энгийн “жижигхэн хүмсийн” тухай бичдэг байсан. Лу Синий зохиолууд эх оронч үзэл санаагаар нэвтэрхий юм. Феодалын дарлалын харанхуй нүхэнд тарчлагч ард түмэн, эх орноо энэрэн хайрлах үзэл нь хятадыг чөлөөлөхийн төлөө тэмцэлд Лу Синийг зоригжуулж байв. Хүн хүнээ мөлжих ёс ноёрхсон хуучин нийгмийн байгууллыг
902 устгахад олон түмнийг алгуур сэргээх нь хангалттай биш, гагцхүү ажилчин ангиар удирдуулсан хувьсгал мөлжигч ангиудыг устгаж, хятадын ард түмнийг чөлөөлж чадна гэдгийг Лу Синь ойлгосон байна. 1925 оны 7 сард багш нарын хөдөлгөөнд оролцсон мөн Бээжийнгийн оюутны хувьсгалт шаардлагуудыг олон удаа хамгаалсны улмаас Лу Синь багшийн ажлаас зайлуулагдсан байна. 1926-1927 онуудад Амой, Кантоны их сургуулиудад ажиллаж байгаад Чан Кай-ши-гийн хувьсгалын эсэргүү урвалт болж, гоминданы засаг дэвшилт оюутнуудын эсрэг явуулсан харгислалаас оюутнуудыг хамгаалж байгаад ажлаас огцрогдсон байна. Ингээд цагдаагийн мөрдөлтөөс зугтаж 1927 оны 10 сард Шанхайд ирж, энд амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл суужээ. Нийтлэгч Лу Синий бүтээлийн цэцэглэлт Шанхайн үетэй холбоотой. Нийтлэг өгүүллүүд нь ард түмэн ба хувьсгалын зорилгод ашиглаж байсан Лу Синий дайчин хурц зэвсэг нь болж байв. Шургуу ажиллагаа, хүнд өвчин зохиогчийн эрүүл энхийг бусниулав. 1936 оны 10 сарын 19-нд хятадын ард түмний агуу их зохиолч төөлөл төгсөв. Хятадын ард түмний цэцэглэлтийн төлөө тууштай шантрашгүй тэмцэгч Лу Синий нэр эрх чөлөөнд дуртай монголын ард түмэнд элэг дотно байдаг юм. Манай хоёр орны ард түмнүүдийн хооронд тогтсон ах дүүгийн бат найрамдал хятадын ард түмний их зохиолч Лу Синий уран бүтээлтэй танилцах, аз завшааныг бидэнд олгосон юм. Хятадын шинэ утга зохиолын анхны шарлан хуучиршгүй хуудас болон хадгалагдсан “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” гэдэг өгүүллэгээс нь эхлээд монголын уншигчид тэр их зохиолчийн олон зохиолыг эх хэлэн дээрээ уншиж, түүний оюун билэгт, алсыг зөгнөн үнэнээр харагч саруул ухааныг хүндэтгэн үздэг болсон юм. Б.Шаравнямбуу 1961.9.25. №258. /8010/ БНХАУ-ыг тунхагласны 12 жилийн ойд Монгол, Хятад ажилчдын нөхөрсөг үдэшлэг болов БНМАУ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлөөс БНХАУ-ыг тунхагласны 12 жилийн ойн баярыг угтаж, саяхан Монгол-Хятад ажилчдын нөхөрсөг үдэшлэг зохиов. Үдэшлэгт монгол хятад 700 орчим хүмүүс оролцов. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ухнаа, Жигжидсүрэн , БНМАУ-ын Төлөвлөгөөний Комиссын нэгдүгээр орлогч дарга, төрийн сайд Отгонбаяр, Энх тайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Цэдэндамба, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид, Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх хятад ажилчны товчооны дарга Пүрэвдорж нар болон, монгол, хятад тэргүүний ажилчид байлцав. Мөн үдэшлэгт БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Се Фу-шен, элчин сайдын яамны зөвлөх нар ба элчин сайдын яамны бусад хариуцлагатай ажилтан оролцов. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн нөхөр Дагва үдэшлэгийг нээж үг хэлэв. Дагва хэлсэн үгэндээ, хятадын ард түмэн өөрийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө олон жилийн турш баатарлаг тэмцэж ардчилсан төрийг байгуулсан нь даян
903 дэлхийн энх тайван, социализмын хүчийг бэхжүүлэх хэрэгт асар том хувь нэмэр боллоо гэж тэмдэглээд айл хөрш манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжин Хятад улсаас манай үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгуулалтад олон зуун сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүлж байгаагийн гадна төрөл бүрийн мэргэжилтэй олон мянган ажилчдыг ирүүлж манай социалист байгуулалтын үйл хэрэгт биечлэн туслалцуулж байгааг онцлон дурдлаа. Дараа нь хятад ажилчин Жион Шү-яо, оёдлын артелийн монгол ажилчин эмэгтэй Эвшин нар баярын үг хэлэв. Үдэшлэг дээр хотын соёл урлагийн олон газрын урлагийн зүтгэлтнүүд, монгол, хятад ажилчдын сайн дурын уран сайханчдаас дуу, бүжиг зэрэг олон сайхан зүйл тоглож үзүүлэв. Мөн үдэшлэгийн байранд БНХАУ-ын хөгжлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байлаа. 1961.9.29. №262. /8014/ БНХАУ дахь социализм байгуулалтын амжилт БНХАУ нь 657 сая хүн амтай өргөн уудам нутаг дэвсгэртэй дэлхийн их гүрний нэг юм. БНХАУ байгуулагдсан нь ач холбогдлоороо агуу их Октябрийн социалист хувьсгалын дараа орох дэлхий дахины түүхэн лут үйл явдал болсон билээ. Хувьсгалын өмнөх Хятад сүүлийн 100 жил гадаадын империалистуудын түрэмгийлэл, дотоодын феодал, газрын эздийн харгис засгийн дарлал мөлжилд нэрвэгдсэн эдийн засаг нь сүйрсэн, ард түмний аж амьдрал нь туйлдаа хүртэл доройтсон хагас колони, хагас феодализмын орон байв. 1949 онд ардын хувьсгал ялсны үр дүнд хятадын ард түмэн коммунист намын удирдлагаар нийгэм эдийн засгийн агуу их өөрчлөлт хийж хагас колонийн хоцрогдсон орноо хүнд, хөнгөн аж үйлдвэр, орчин үеийн хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухааныг зүйл бүрээр хөгжүүлж байгаа социалист том гүрэн болгож өөрчлөв. Хятадын ардын хувьсгалт төр байгуулагдсан өдрөөсөө эхлэн 3 жилийн дотор монополистуудын банк, том үйлдвэр, худалдааны компани, төмөр зам зэрэг эдийн засгийн чухал салбарыг ард түмний өмч болгож газар тариалангийн өөрчлөлт хийснээр 300 гаруй сая огт газаргүй ба бага газартай байсан тариачдад 700 гаруй сая мү газар, их хэмжээний ажлын мал, тариалангийн багажийг олгож мөлжигч этгээдүүдээс ажилчи, тариачдыг мөлжих эдийн засгийн үндсийг таслав. БНХАУ 1952 оныг хүртэл эдийн засгаа сэргээн босгох ажлыг амжилттай дуусгаж хөдөө аж ахуйн бүх салбарын бүтээгдэхүүний гаргалтын хэмжээг дайны өмнөх хэмжээнээс нэмэгдүүлэв. Анхдугаар таван жилийн /1953-1957 оны/ төлөвлөгөөгөөр хөдөө аж ахуйг хоршооллох ажил амжилттай явагдаж 700 жилийн турш хувь хувиа аргацааж ирсэн тархай бутархай, бүтээл багатай тариачдын аж ахуйг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоололд нэгтгэж өндөр бүтээлтэй орчин үеийн социалист хөдөө аж ахуй болгон хувиргав. БНХАУ-ын II таван жилийн төлөвлөгөөний эхний жил 1958 оноос эхлэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэл улам түргэн явцтай хөгжиж байна. 1958 онд хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн 67 миллиард гаруй юаньд хүрч 1957 оныхоос 25 хувиар өссөн нь Хятадын түүхэнд урьд гараагүй шинэ амжилт байлаа. Зөвхөн энэ нэг жилийн дотор хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнийг анхдугаар таван жилийн төлөвлөгөөнийхээс 5 дахин, үр тариаг 35 хувь, хөвөнг 28 хувиар нэмэгдүүлж бүх
904 малын тоог 85 сая толгойд хүргэв. БНХАУ-ын ардын засгийн газраас хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөийн жилүүдэд хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар олон сая хүн, зүтгэх хүчийг дайчлан лут их ажил зохиож байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдээс эхлэж Хуан-хэ, Хуй-хэ, Хай-хэ, Ляо-хэ зэрэг хэд хэдэн том гол мөрнийг хөдөө аж ахуйд засаж ашиглах ажил явуулав. 1958 оноос эхлэн тариалангийн талбайг усжуулах далайц ихтэй ажил зохиож 1949 онд тариалангийн усжуулсан талбай 200-300 сая мү байсан бол 1958 онд 1 миллиард мү хүргэж 1959 оны 12 дугаар сарыг хүртэл зөвхөн 1 жилийн дотор 13 миллиард шоо дөрвөлжин метр суваг татжээ. 1960 оны эхний хагасад улсаас 67000 трактор/15 морины хүчинд шилжүүлснээр/ 5 сая морины хүч бүхий ус татах машиныг хөдөө аж ахуйд нийлүүлэв. Хятадын ард түмэн эх орноо социалист ёсоор үйлдвэржүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж техник соёлын хувьсгал хийж байна. Хувьсгалын өмнөх Хятад хүнд үйлдвэр бараг хөгжөөгүй, төлөв гадаадын капиталтай хоршсон хөнгөн үйлдвэртэй түүний улс ардын аж ахуйн салбарт эзлэх хувийн жин нь 10 орчим хувь байжээ. Энэ байдал эрс өөрчлөгдөж сүүлийн үеийн шинэ машин механизм, шинжлэх ухааны арга дээр үндсэлсэн орчин үеийн аж үйлдвэр хурдан явцтай хөгжиж байна. Ардын засгийн жилүүдэд үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 1949 оныхоос 4 гаруй дахин, түүний дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 10 дахин, ган болд үйлдвэрлэх хэмжээ 83 дахин, нүүрс гаргалт 9 дахин, цахилгаан гаргалт 8 гаруй дахин, нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 3,5 дахин тус тус нэмэгдэв. Аж үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ түүхийн энэ богино хугацаанд хувьсгалын өмнөх сүүлийн 100 жилд оруулсан хэмжээнээс 4 илүү дахин нэмэгджээ. БНХАУ одоо агаарын онгоц, авто машин, орчин үеийн суурь машин, цахилгаан төхөөрөмж, металлурги ба өнгөт металл, уул уурхайн төхөөрөмж, химийн зэрэг үйлдвэрийн болон шинэ салбартай, социалист үйлдвэрийн бат бэх суурьтай болов. БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн салбар бүхэнд асар их өөрчлөлт гарч, мөлжигч ангиуд устгагдаж, үйлдвэрлэлийн хэрэгслэлийг хувьдаа эзэмших явдлыг халж социалист үйлдвэрлэлийн харьцаа ялсны дүнд ажилчин, хоршоолсон тариачдын ангийн холбоо бэхжиж нийгмийн улс төр, ёс суртахууны нэгдэл бүрэлдэн тогтжээ. Ардын зэсгийн жилүүдэд ард түмний соёл, шинжлэх ухаан, урлагийн их өөрчлөлт хийгдэж нийт хөдөлмөрчдийн аж амьдралын хэмжээ эрс дээшлэв. 1960 оны байдлаар үзвэл БНХАУ-д дээд сургуулиудад суралцаж байгаа оюутны тоо 810 мянга, дунд сургууль, техникумын оюутны тоо 12,9 сая хүрчээ. Улсын хэмжээгээр 390 мянга гаруй эмнэлэг, эрүүлийг хамгаалах байгууллагатай болсон бөгөөд тэр нь 1949 оныхоос 107 дахин нэмэгдсэн хэрэг юм. Коммуныг тулгуурласан эмнэлэг, эрүүлийг хамгаалах бүхэл бүтэн систем үндсэндээ нэгэнт бий болов. Хятадын баатарлаг ард түмнээс энх тайвны бүтээн босгох хөдөлмөр дээрээ гаргаж байгаа дээрх том ололт амжилт бүр социализмаас капитализмтай хийж байгаа эдийн засгийн уралдаанд хэмжээлшгүй хувь нэмэр оруулж социалист лагерийн хүчин чадлыг зогсолтгүй бэхжүүлэн зузаатгахад үлэмж дөхөм үзүүлж байна. Оросын баатар ард түмний мандуулан ялуулсан Октябрийн социалист их хувьсгалын шууд нөлөөгөөр 1921 онд Монголд, 1949 онд Хятадад ардын хувьсгал ялсан явдал хэзээ язааны айл хөрш явж ирсэн монгол, хятадын ард түмний ах дүүгийн найрамдалд шинэ үе нээж өгсөн билээ. Тэрхүү их найрамдал нь тус хоёр орны хооронд 1952 онд
905 байгуулсан эдийн засаг, соёлоор хамтран ажиллах тухай хэлэлцээрийн үндсэн дээр жинхэнэ пролетарийн интернационализмд тулгуурлан зүйл бүрээр хэлбэрэлтгүй хөгжин бэхжиж ирлээ. Их хятадын ард түмнээс монголын ард түмний социалист байгуулалтад үзүүлж байгаа тусламж их юм. БНХАУ-аас манай улсад үзүүлсэн 160 сая рублийн буцалтгүй тусламж, 100 сая рублийн удаан хугацааны зээл, тэрчлэн хятадын ажилч хичээнгүй мэргэжилтэн, ажилчин манай орны социалист байгуулалтад гар бие оролцож, монголын ард түмэн тэдний баялаг туршлагаас суралцаж байна. Ерөнхий сайд Жоу Энь-лай 1960 онд манай оронд найрсаг айлчлалт хийх үеэр байгуулсан тэр хэлэлцээрээр БНХАУ-аас манай улсад 200 сая рублийн зээллэг олгож, жилд 100 мянган тонн ган болд хайлуулах металлургийн завод, жилд 30 сая метр хөвөн бөс бараа үйлдвэрлэх нэхмэлийн фабрик, шилний үйлдвэр, чихрийн завод, нийтдээ 220 мянган дөрвөлжин метр талбайтай орон сууцны барилга зэрэг том том үйлдвэр, соёл ахуйн барилга барьж өгөх болсныг дурдхад хангамжтай байна. БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэх хэрэгт зориулан Зөвлөлт Холбоот Улс, Хятад Ард Улсаас үзүүлж байгаа сэтгэл харамгүй их тусламж нь манай орны социализмын материал техникийн баазыг түргэн явцаар байгуулж манай ард түмний улам бүр өсөн нэмэгдэж байгаа боловсон аж байдлын хэрэгцээг хангахад зориулагдаж байна. Ахархан хугацаанд түүхэндээ үзэгдээгүй их амжилт гаргаж байгаа хятадын ажилч хичээнгүй олон сая ард түмний хуримтлуулсан баялаг туршлагаас улам ихийг сурах нь манай ард түмний социализм өрнүүн байгуулах тэмцэлд их тус хүргэх болно. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Л.Отгонбаяр 1961.9.29. №262. /8014/ БНХАУ-ын Элчин Сайдын Яам кино үзүүлэв БНХАУ-ыг тунхагласны 12 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Элчин Сайдын Яам 9 дүгээр сарын 28-нд “Хувьсгалчдын гэр бүл” гэдэг кино үзүүлэв. Тус киног үзэхэд нөхөр Д.Балжинням, Ж.Самбуу, Л.Цэнд, Д.Моломжамц, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа нар болон гадаадаас тус улсад суугаа эочин сайдын яамдын тэргүүн ба гишүүд зэрэг хүмүүс байлцав. 1961.9.30. №263. /8015/ СУН ЯТ СЕН /Төрсний нь 95 жилийн ойд/ Хятадын их хувьсгалч, ардчилсан үзэлтэн Сунь Ят Сен 1866 оны 11 дүгээр сарын 12- нд төржээ. Сунь Ят Сен, Сянганийн эмнэлгийн институт төгсөж Аомыньд эмчийн ажил хийж байх үеэсээ эхлэн эх орноо улс төр, эдийн засгийн хоцрогдолоос ангижруулах тэмцэлд өөрийн амьдралыг зориулжээ. Хувьсгалт үйл ажиллагааныхаа улмаас цаазаар авах ял заагдсан Сунь Ят Сен гадаадад дүрвэж зайлж 1895 оноос Европ, Ази, Америкийн орнуудаар сууж байхдаа Цин улсын харгислалын эсрэг хувьсгалт тэмцлээ үргэлжлүүлсэн хэвээр
906 байлаа. Сунь Ят Сен 1905-1907 оны Оросын хувьсгал, Хятадад өрнөсөн чөлөөлөх хөлөлгөөний нөлөөгөөр 1905 онд Токио хотод “Тунмынхой” гэдэг хятадын хөрөнгөтний анхны хувьсгалт намыг байгуулав. Түүний боловсруулсан “ардын гурван зарчим” нь “Тунмынхойн” программын үндэс болжээ. Тэр нь Цин улсын угсаа залгамжилсан төрийг түлхэн унагааж, бүгд найрамдах улс байгуулан, эрх тэгш ёс тогтоох гэсэн зарчим байлаа. Түүний удирдаж байсан “Тунмынхой” Синьхайн хувьсгалыг бэлтгэн явуулахад чухал роль гүйцэтгэсэн юм. 1911 онд Сунь Ят Сен эх орондоо эргэн ирж Хятадын бүгд найрамдах улсын түр ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч тэр үеийн хятадын нийгмийн янз бүрийн бүлгийн хүчний харьцааны улмаас өөрийн эрх тушаалыг том хөрөнгөтний төлөөлөгч Юань Ши-кайд араг буюу тавьж өгөх хэрэгтэй болжээ. Түүний үндэслэн байгуулсан “Тунмынхой” 1912 онд либерал хөрөнгөтний хэд хэдэн бүлгийн хамт үндэсний намд/гоминьдан/ нэгджээ. Юань Ши-кайн диктатурын эсрэг Сунь Ят Сен илэрхий тэмцэл хийх гэсэн нь амжилтгүй болж 1913-1916 он хүртэл гадаадад дахин дүрвэж суужээ. Сунь Ят Сен амьдралын сүүлчийн жилүүд нь Октябрийн социалист хувьсгалын ялалтаар зоригжсон хятадын ард түмнээс империализм, феодализмын эсрэг явуулсан тэмцлийн өрнөлттэй холбоотой юм. Сунь Ят Сен бол тэр үеийн хятадын улс төрийн зүтгэлтнүүдийн дотроос Зөвлөлт орос тогтсон явдалд анх түрүүн баяр хүргэж Хятад-Зөвлөлтийн ард түмний хооронд найрамдалт харилцаа тогтоох хүслээ илэрхийлжээ. Сунь Ят Сен 1922 оноос Хятадын коммунист намтай холбоо барьж түүний тусламжтайгаар гоминьданыг өөрчлөн байгуулжээ. 1924 онд болсон гоминьданы I их хурал ажилчин тариачин, жижиг хөрөнгөтөн нарын үндэсний нэгдсэн фронт байгуулах явдлыг бататгаж өгчээ. Гоминьданы эвслийн улс төрийн мөрийн хөтөлбөр нь түүхэн шинэ нөхцөл байдалд шинэ агуулгаар баяжуулан болвсруулсан Сунь Ят Сений гурван зарчим дээр үндэслэжээ. Сунь Ят Сений программыг Ленин өндөр үнэлэн “Сунь Ят Сений улс төрийн мөрийн хөтөлбөрийн мөр бүхэнд дайчин цогтой ардчилал нэвт шингэжээ...” гэж бичиж байлаа. Зөвлөлт орос улстай холбоо байгуулж Хятадын коммунист намтай хамтран ажилчин, тариачдыг дэмжих тухай улс төрийн гурван шугамыг багтаасан тэр шинэ программ Сунь Ят Сений гүйцэтгэсэн их гавьяа юм. Сунь Ят Сений засгийн газар хөрөнгөтний ардчилсан хэд хэдэн шинэчлэлт явуулж Хятадын коммунист намын идэвхтэй оролцоотойгоор ардын хувьсгалт армийг зохион байгуулжээ. Сунь Ят Сен 1925 оны 3 дугаар сард нас баржээ. Сунь Ят Сен нас барахынхаа өмнө хань нөхөддөө шинэ хятадыг байгуулах тэмцэлд амжилт олохыг гэрээсэлж Зөвлөлт орос улсын Төвийн Гүйцэтгэх Хороонд илгээсэн захидалдаа “Зөвлөлт орос улс өөрийн хань холбоотон, чөлөөт, хүчирхэг, Хятад улсдаа баяр хүргэж байх цаг мөдхөн ирнэ” гэж бичиж байжээ. Хэдийгээр Чан Кайшийн бүлэг гоминьданы эрхийг гартаа авч Сунь Ят Сений гэрээсээс урвасан боловч Хятадын Коммунист Нам олон зуун сая ард түмнээ жолоодон ардчилсан шинэ хувьсгалыг ялалтад хүргэв. Ард түмэнтэй нь хэзээнээс нааш анд хөрш явж ирсэн монголын ард түмэн хятадын их хүү Сунь Ят Сенийг хүндэтгэн дурсдаг билээ. Сунь Ят Сений гэгээн дүр хятадын ард түмнээр барахгүй дэлхийн дэвшилт бүх хүмүүсийг цаашдын их тэмцэлд зоригжуулж байна. 1961.11.14. №308. /8060/
907 1962 он ҮНЭН сонин Монголын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг Жоу Энь-лай хүлээн авч уулзав БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав тэргүүтэй Монголын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь-лай энэ хоёрдугаар сарын 24-нд хүлээн авч уулзав. БНХАУ-ын талаас БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Жи-зуан, Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Мөн уулзалтад БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Шарав байлцав. Уулзалт элэгсэг дотно болов. 1962.2.26. №57/8164/ Монгол-Хятадын хооронд 1962 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурав БНМАУ-ын засгийн газар ба БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн хооронд нөхөрсөг байдалд явагдсан хэлэлцээний дүнд БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд 1962 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Бээжийн хотноо 1962 оны хоёрдугаар сарын 25-нд гарын үсэг зурав. Энэхүү Протокол ёсоор БНМАУ-аас БНХАУ-д адуу, үхэр, хонины мах, ноосон бараа, арьс, шир, өлөн гэдэс, ангийн үс, гурил зэрэг барааг нийлүүлэх ба БНХАУ-аас БНМАУ-д торгон бараа% нүүрс, цемент, химийн материал, сэлбэг хэрэгслэлүүд зэрэг техникийн болон өргөн хэрэгцээний барааг нийлүүлэх болно. Протоколд Монголын талаас: БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Хятадын талаас: БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Гадаад Худалааны Яамны сайд Е Цзи-жуан нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах үед Монголын талаас БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайл Д.Шарав, БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны орлогч сайд Ц.Намсрай, хятадад суугаа худалдааны зөвлөх Б.Дугар болон худалдааны төлөөлөгчдийн гишүүд, Хятадын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн орлогч дарга Ли Сянь-нянь, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Чиан, Гадаад Явдлын Яамны Азийн хоёрдугаар газрын дарга Цоу Кэ-чиан, Монголд суугаа худалдааны зөвлөх Сай Цзы-шуан нар болон худалдааны төлөөлөгчдийн шигүүд байлцав. 1962.2.27. №58/8165/ БЭЭЖИН. Хоёрдугаар сарын 25. /МОНЦАМЭ/ БНХАУ ба БНМАУ хоёрын хооронд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурсан явдалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Е Цзи-жуан, БНМАУ-ын Гадаад худалдааны Яамны сайд Д.Гомбожав тэргүүтэй БНМАУ-ын худалдааны төлөөлөгчдөд зориулж дайллага хийв гэж Синьхуа агентлаг уламжлав. Дайллагад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн
908 ерөнхий сайдын орлогч Ли Сянь-нянь, БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Шарав нар байлцав. Дайллага дээр Е Цзи-жуан, Д.Гомбожав нар харилцан үг хэллээ. 1962.2.27. №58/8165/ Хятадын их яруу найрагч Дү Фүгийн төрсний 1250 жилийн ойд Өнөөдөр бид Хятадын аугаа яруу найрагч Дү Фүгийн мэндэлсний 1250 жилийн ойг тэмдэглэж байна. Дү Фү бол VIII зууны үеийн Хятадын хамгийн их нэрд гарсан алдарт зохиолчдын нэг юм. Дү Фүгийн өөрий нь амьдрал бүхэл бүтэн сайхан яруу найраг юм. Дү Фү 712 онд Хэнань мужийн Гүн хэмээх газар Бин улсын алдарт жанжин Дү Югийн 13 дугаар үед төржээ. Дү Югээс Дү Фү хүртэл эдний дээдэс бүгд хэргэм зэрэгтэй түшмэл байв. Феодалын нийгэмд ийм гэр бүл нь улсад эзэмшлийн газар тариалангаас татвар өгдөггүй, зарц нар нь цэргийн алба хаахгүй онцгой эрх эдэлдэг байжээ. Ийм онцгой эрх, баялаг амьдрал Дү Фүгийн үед аажмаар үгүй болсон байна. Эх нь Дү Фүг нялх байхад үхсэн тул хойт эх, авга нарынхаа асрамжаар өсөн хүмүүжжээ. 20 нас хүртлээ Дү Фү гэртээ ном заалган хичээнгүй суралцдаг байжээ. Дү Фүгийн анхны зохиол бол 7 настайдаа бичсэн “Гарьд шувуу” гэдэг шүлэг юм. Уул шүлгийг тэр үеийн алдарт яруу найрагчид үзээд их ирээдүйтэй гэж магтан бичиж байжээ. Дү Фү 20 наснаасаа эхлэн Хятадын өмнөд нутгаар хэрэн хэсэн, эртний түүх дурсгалыг сонирхон үзэж явж байжээ. 24 насандаа төрсөн нутагтаа эргэж ирсэн бөгөөд энэ удаагийн аялал нь эр орныхоо үзэсгэлэн гуа уул усыг танин мэдэхэд тус дөхөм болсноор барахгүй түүний уран зохиолын чадварт шууд нөлөөлсөн байна. 24 наснаасаа хойш Дү Фү Тангийн үеийн бүх сэхээтний нэгэн адил шалгалтад орж хэргэм зэрэг олж авахыг бодсон боловч тэнцсэнгүй. Дахиад л газар бүхнээр зугаалан хэсүүчилж яваад 744- 745 оны хооронд их яруу найрагч Ли Байтай танилцжээ. Тэр хоёрын уулзалт бол хятадын яруу найргийн хоёр одны уулзалт болов. Мөн удалгүй алдарт яруу найрагч Гао Ши-тэй танилцаж тэр гурав хамтран олон сайхан шүлэг зохиожээ. Ялангуяа Ли Бай, Дү Фү хоёр хамгийн ойр дотно найз нөхөд бололцож Ли Байгийн шүлгийн гүн их агуулга, үнэн шударга сэтгэгдэл нийгмийн хэв ёсыг эсэргүүцсэн үзэл зэрэг нь Дү Фүд улам ч гүн нөлөөлжээ. Дү Фү 35 насандаа 746 онд тэр үеийн улс төр, эдийн засаг соёлын төв Чан-ань хотод ирж түшмэлийн зэрэг олж авах шалгалтад орсон боловч бас л тэнцээгүй бөгөөд энэ үеэс өөрийн ангийн хүрээнээс улам улам холдон ард түмний гаслант амьдралыг улам гүн ойлгох болжээ. Нөгөө талаар ноёд түшмэдийн ялзралыг шүүн илрүүлж бодит амьдралыг зөв тусган харж чаддаг болсон учраас Тан улсын яруу найргийн хөгжилтөнд шинэ үеийг нээжээ. Дү Фү ноёрхогч ангийнхны ялзралыг хайр найргүй шүүмжилсэн “Гуа үзэсгэлэнт хүний дуун”, дайн дажны гамшгаас ард түмний амьдралд болсон гутамшигт байдлыг тусгасан “Цэрэг эрийн дуун” гэдэг реалист шүлгүүдээ бичжээ. 755 оны сүүлчээр Тан улсын эдийн засаг улс төрд их өөрчлөлт гарчээ. Дайн тулалдаанаас болж үйлдвэрлэх хүчин дээд хэмжээгээр буурч, ард түмэн улам их үгүйрэн хоосорч ноёрхогч ангийнхны мөлжлөг улам ширүүсэв. Энэ үед Дү Фүгийн амьдрал хамгийн их хүнд байсан боловч уран зохиол нь хамгийн их амжилт олсон юм. Энэ үед Дү Фү өөрийн эх орон ард түмэндээ хайртай, эрх чөлөөг эрмэлзэгч үзэл
909 санаагаа илчилсэн алдарт зохиолуудаа бүтээсэн байна. Дү Фүгийн үзэл санаа нь тэр үеийн зовон зүдэрч байсан нийт ард түмний үзэл санаа юм. “Жиан тосгонд” гэдэг шүлэгтээ: Амраг хайрт эхнэр хүүхэд минь Амьд ирсэнд минь маш их гайхацгаав. Эргэлзсэн харцаар намайг ширтэн Энгэрээ нэвтэртэл нулимс асгаруулав. Дайн тулаан, ертөнцийн үймээн Дахин дахин биднийг хагацаана Эдүүгээ хүртэл амьд мэнд яваад Эргэн ирсэн минь заяаных буйзаа! Гэж хямралт үеийн байдлыг хурц тод шүлэглэсэн байна. 759 онд Дү Фү “Гурван хагацал”, “Гурван хиа” зэрэг хамгийн алдарт шүлгээ бичжээ. Уул зохиолуудад ард түмний гаслант амьдралыг тод харуулснаас гадна өөрийн дотоод сэтгэлийн зөрчлийг гүн илчилжээ. Энэ бүхэн нь их яруу найрагчийн эрхэм чанар реалист аргаар гарамгай бүтээх чадлыг нь илчилсэн байна. 759 оноос эхлэн Дү Фү Хятадын өмнө нутгаар тэнэн явж амьдрах боллоо. Дү Фү ядуу зүдүү амьдралын туйлыг амссан боловч эх орныхоо хувь заяа ард түмнийхээ амьдралыг нэг ч өдөр мартахгүй шүлэглэн дуулсаар байлаа. Дү Фү бол Хятадын аугаа их реалист яруу найрагч мөн. Ихэнх насаа ядуу амьдрал тэнүүчлэлийн дунд өнгөрүүлсэн бөгөөд тэр нь их зохиолчийг ард түмэнтэй ойртуулжээ. Дү Фү бол ард түмний зовлонт амьдрал, нийгмийн тал бүрийг өөрийн зохиолд тусгах талаар гарамгай хүн байсан бөгөөд үүгээрээ ч дэлхийн сонгодог их яруу найрагчийн эгнээнд орж байна. Хөдөлмөрчин ард түмэн Дү Фүгийн зохиолын гол дүр болж, Дү Фүгийн бүтээл ард түмний амьдралын дуу хоолой болж байлаа. Гэхдээ өөрийн ангиас ард түмний талд бат зогсон ноёрхогчдын ялзралыг хайр найргүй шүүмжлэн бичсэн нь Хятадын түүхэнд хэзээ ч байгаагүй шинэ үйл хэрэг мөн. Жишээ нь: “Нийслэлээс нутгийн зүг эргэхэд сэтгэгдсэн 500 үг” гэдэг зохиолдоо Чан-ань хотын ноёд баядууд баян тарган амьдарч байхад ард түмэн амьдрахын аргагүй болж өлбөрч үхэж байгааг: Ихэс дээдсийн гэрт Амтат зууш ялзарч байхад Аяны замын хажууд Араг ясан овоолоотой... гэж өгүүлсэн байна. Дү Фү олон түгээмэл дүр реалист аргаар бүтээсэн юм. Дү Фүгийн зохиол дотор ядарч зовсон өвгөн, эмгэн, залуу эрчүүд, эмэгтэйчүүд, хос залуус, хүүхэд, цэрэг, тариачин, бэлэвсэн эмэгтэй зэрэг олон дүр бий билээ. Дү Фү бол ардын аман зохиол, хэл, уран зохиолын уламжлалаас сайн суралцсан бөгөөд хятадын реалист уран зохиолын хөгжилтөд маш их нөлөөтэй хүн юм. Ялангуяа Тан улсын сүүлийн үеийн алдарт реалист зохиолч Бай Хүй-и-д уран хэллэг, үзэл санаа, зохиолын хэлбэр сэдэв, бүх талаар нөлөөлжээ. Дү Фү уран зохиолоор ийм их амжилт олж хятадын утга зохиолын түүхэнд мөхөшгүй их гавъяа байгуулсан хүн боловч ноёрхогч ангийнхан түүний зохиолыг ойшоон үзэхгүй харин даран нууж ард түмэнд хүртээхгүйг оролдож байлаа. Гэвч энэ нь бүтсэнгүй ард түмэн судлан уншсаар иржээ. Хятад улсад ардын засаг тогтсоноос хойш Дү Фүгийн уран бүтээлийг нарийн судлан утга зохиолын түүхэнд
910 эзлэх зохих байр суурий нь зөв дүгнэн гаргалаа. Дээр үед Дү Фү гэдэг нэр дэлхий дахинд өнөөгийн адил цууриатаж чадаагүй боловч орчин үед олон улс Дү Фүгийн уран бүтээлийг сонирхон судалж зохиолуудыг нь орчуулан өөрсдийн ард түмэнд танилцуулж байна. Манай оронд ч гэсэн хятадын ард түмний их яруу найрагч Дү Фүгийн яруу сайхан зохиолтой нь танилцаж байна. Улсын их сургуулийн монгол хэл-утга зохиолын тинхмийн багш Э.Нямсүрэн ДҮ-ФҮ ШЬ-ХО Орой бүрийн үест Шь-хо тосгонд хүрлээ. Олон хий ирж Хүн баривчилж эхлэлээ. Цагаан сахалт өвгөн Хэрэм даван зугатлаа. Цал буурал эмгэн Хаалгаан нээн харуулдлаа. Хиагийн бахирах дуун Хичнээн зэрлэг дуулдана вэ! Эмгэний мэгших дуун Хичнээн гаслант сонсдоно вэ! Хөгшин буурал эмгэний Хэлж үглэхий нь сонсвол: Идэр гурван хүү нь Е чэнийг хамгаалахаар явжээ. Одоо нэгний нь бичсэнийг үзвэл Ондоо хоёр нь тулаанд талийжээ. Амьд үлдсэн бид нар Арай ядаж амьдарч байна. Үхэж одсон тэд маань Үүрд биднээс хагацлаа. Гарахдаа өмсөх бүтэн өрмөггүй Ганцхан бэр минь гэртээ байна. Хөхнөөс гараагүй ачаас өөр Хүн гэмээр юм маньд алга! Эмгэн би өтөлж ядарсан ч Үүрийн шөнөөр чамайг дагаж Хэ яаны цэрэгт очиж Хоолы нь бэлтгэх ажил хийе! Уйтгарт яриа шөнө дууссан ч Уйлан хайлах нь чихнээ хадаастай. Гараад цаашаа өглөө мордохдоо би
911 Ганцхан өвгөнтэй л салахыг ёслов. 1962 оны 4-р сарын 19 №109/8216/ Бүх Хятадын ардын ардын төлөөлөгчдийн хурлын гуравдугаар чуулганы сонсгол албан мэдээ БЭЭЖИН. Дөрөвдүгээр сарын 16. /МОНЦАМЭ/. Синьхуа хороо уламжилсныг үзвэл Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хоёр дахь удаагийн хурлын гуравдугаар чуулган Бээжин хотод гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 16 хүртлэх хугацаанд боллоо гэж уламжиллаа. Чуулганд ХКН-ын Төв Хорооны дарга Мао Цзе-дун, БНХАУ-ын дарга Лю Шао-ци, орлогч дарга Сун Цин-лин, Дун Би-у, БХАТХ-ын байнгын хорооны дарга Чжу Дэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай нар болон БНХАУ-ын нам, төрийн бусад удирдах хүмүүс оролцов. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай засгийн газрын ажлын тухай илтгэл тавьжээ. Олон улсын байдал, БНХАУ-ын гадаад бодлого, мөн улс орны дотоод байдал, тавигдаж байгаа зорилтуудын тухай Чжоу Энь-лай илтгэлдээ дурдаж ярьжээ. Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 9 хүртэл ерөнхий сайд Чжоу энь-лайн илтгэлийн талаар шүүмжлэл явагдаж 164 депутат үг хэлсэн байна. 1962.4.10. №100/8207/ Хүлээн авалт болов БНМАУ-д ажиллах хугацаа нь дуусаж эх орондоо буцах хятад ажилчдыг үдэхтэй холбогдуулан өчигдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нөхөр Д.Майдар хүлээн авалт хийв. Хүлээн авалтад Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, БНМАУ-ын Улсын Төлөвлөгөөний Комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд төрийн сайд Б.Ринчинпилжээ, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Ж.Бямбадорж болон зарим яамдын сайд, орлогч сайд нар байв. БНХАУаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шин, Хятадын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтнууд тус хүлээн авалтад байлцав. Элэгсэг дотно болсон энэ хүлээн авалт дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, Элчин сайд Се Фү-шин нар харилцан үг хэлэв. 1962.5.16. №136/8243/ Бээжин БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чэнь И танаа Хүндэт нөхөр Сайд аа, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулагдсан найрамдал, харилцах туслалцах тухай гэрээнд гарын үсэг зурсны хоёр жилийн ойг тохиолдуулан танд чин сэтгэлийн баяр хүрэе. Энэ гэрээ байгуулагдсан нь манай ард түмнүүдийн ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны түүхэнд
912 гайхамшигт үйл явдал болсон юм. Ах дүү манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа нь социализм байгуулах ариун зорилтыг амжилттай биелүүлэх, манай хүчирхэг социалист лагерийн орнуудын нэгдэл нягтралыг бэхжүүлэх хийгээд Ази ба дэлхий дахины энх тайвны ашиг тусын тулд улам хөгжин бэхжинэ гэдэгт итгэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газрын энх тайванч гадаад бодлогыг хэрэгжүүлэх ариун үйлст тань цаашдын их амжилтыг хүсч хайрт нөхөр Сайд Танд эрүүл энхийг хүсье. БНМАУ-ЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД П.ШАГДАРСҮРЭН Улаанбаатар хот. 1962 оны тавдугаар сарын 31. 1962.6.5. №156/8263/ Улаанбаатар БНМАУ-ын Гадаад Явдлын яамны сайд нөхөр П.Шагдарсүрэн танаа БНХАУ, БНМАУ-ын хооронд байгуулагдсан найрамдал, харилцан туслалцах тухай Гэрээнд гарын үсэг зурсны 2 жилийн ойг тохиолдуулан Танд халуун баяр хүргэе. Энэ гэрээ байгуулагдсан нь марксизм-ленинизм, пролетарийн интернационализмд үндэслэгдсэн манай хоёр орын ард түмний найрамдал, нэгдэл нягтралыг улам бэхжүүлсэн ба түүнчлэн социалист лагерийн аугаа их нэгдэл нягтрал, Ази ба даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой явдал болжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрсын энх тайванч гадаад бодлогыг биелүүлэх ариун үйлст тань нөхөр Сайд Танд шинэ амжилтыг хүсье. БНХАУ-ЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД ЧЭНЬ И Улаанбаатар хот. 1962 оны тавдугаар сарын 31. 1962.6.5. №156/8263/ Төмөр замын хамтын байгууллагын сайд нарын зөвлөлгөөний VII чуулган нээгдэв Социалист орнуудын төмөр замын хамтын байгууллагын сайд нарын зөвлөлгөөний VII чуулган өчигдөр Улаанбаатар хотноо нээгдлээ. Тус чуулганд БНБАУ-ын Тээвэр Холбооны Яамны сайд Д.Димитров, БНАВУ-ын Зам Харилцаа, Шуудан Цахилгааны Яамны сайд Фан Тронг Туе, БНАГУ-ын Зам Харилцааны Яамны орлогч сайд Х.Вайпрехт, ЗСБНХУ-ын Зам Харилцааны Яамны сайд Б.Бещев, БНМАУ-ын Тээвэр Холбооны Яамны нэгдүгээр орлогч сайд М.Сэр-од, БНПАУ-ын Зам Харилцааны Яамны сайд Ю.Попеляс, БНРАУ-ын Тээвэр Холбооны Яамны орлогч сайд Дудаш-Арон, БНАСАУ-ын Зам Харилцааны Яамны сайд Ким Хе Ир, БНУАУ-ын Зам Харилцааны Холбооны Яамны сайд Кошша Иштван, БНХАУ-ын Төмөр Замын Яамны орлогч сайд Юй Гуан шен, БНСЧУ-ын Тээвэр Холбооны Яамны орлогч сайд Дуфек тэргүүтэй социалист арван нэгэн орны төлөөлөгчид, мөн төлөөлөгчдийн зөвлөгч мэргэжилтнүүд, социалист орнуудын тээврийн хамтын байгууллагын төлөөлөгчид, социалист орнуудын эдийн засгийн талаар харилцан
913 туслах Зөвлөлийн төлөөлөгч зэрэг 100 гаруй хүн оролцож байна. Социалист орнуудын төмөр замын хамтын байгууллагын сайд нарын зөвлөлгөөний VII чуулганыг тус чуулганы дарга БНМАУ-ын Тээвэр Холбооны Яамны сайд М.Чимэддорж нээж товч үг хэлэв. Чуулганы дарга нөхөр Чимэддорж тус чуулганы хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөд уншиж сонсгов. Тус чуулганд социалист орнуудын төмөр замын хамтын байгууллагын хорооны 1961 оны тайлан, мөн хорооны шалган байцаах комиссын тайлан, олон улсын төмөр замын тээврийн хэлэлцээр биелүүлэх, тариф-элийн засаг, төмөр замын ашиглалтын асуудал, авто тээвэр, засмал замын асуудал болон 1962-1965 онд төмөр зам, авто тээвэр, засмал замын талаар хэлэлцэв. 1962.6.20. №171/8278/
914 1963 он ҮНЭН сонин БНХАУ-ын Элчин сайдын яаманд кино үзүүлэв БНХАУ-ын Элчин Сайдын Яам өчигдөр “Дорныг зүглэсэн нь” гэдэг уран сайхны киног нийслэлийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид соёл урлагийн зүтгэлтэн сэтгүүлчдэд үзүүлэв. Мөн киног гадаад орнуудаас тус улсад суугаа элчин сайдын яамдын тэргүүн ба гишүүд үзэв. 1963.3.7. №66/8538/ БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын Төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа өчигдөр БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Бай Шан-ен тэргүүтэй БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад БНМАУын Гадаад Худалдааны Яамны сайд Д.Гомбожав, Гадаад явдлын Яамны нэгдүгээр хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж түүнчлэн БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Се фу-шэн байлцав. 1963.3.17. №76/8548/ Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн ГЭРЭЭ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нар. Бүгд найрамдах Монгол ард улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хилийг албан ёсоор тогтоох асуудлыг пролетарын интернационализмын үзэл санааны үүднээс харилцан хүндэтгэх, тэгш эрх, харилцан ашигтай байх, харилцан ойлголцох, харилцан найр тавих зарчмыг үндэслэн, баримталж, нөхөрсгөөр зөвлөлдөн хэлэлцэж шийдвэрлэх нь хоёр улсын ард түмний ашиг сонирхолд зохицон, хоёр улсын ард түмний ах дүүгийн уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж энэхүү гэрээг байгуулахаар шийдвэрлээд, өөрсдийн бүрэн эрхт төлөөлөгчөөр: Бүгд найрамдах монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдээс, Бүгд найрамдах монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал, Бүгд найрамдах хятад ард улсын даргаас бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Чжоу ЭньЛай нарыг тус тус томилов. Хоёр талын бүрэн эрхт төлөөлөгчид зохих хэлбэр журмаар үйлдэгдсэн эрхийн үнэмлэхийг харилцан солилцоод дор дурдсан зүйлүүдийн талаар хэлэлцэн тохиролцов. Үүнд:
915 НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ Гэрээ байгуулагч талууд нь тус хоёр улсын хилийн шугамын байршилтын зүг чигийг дор дурдсанаар тодорхойлж зөвшөөрөлцөв. Үүнд: 1. Монгол Хятадын хилийн шугамын баруун үзүүрийн эхлэх цэг болох Монгол Алтайн нуруу /Алтайн нуруу/- ны Таван Богд уул (Хүйтэн уул)-ын 4050 тоот өндөрлөгөөс эхлэн хилийн шугам нь Ховд гол ба Хар Эрчис (Эрчис) голын хоорондох Монгол Алтайн нуруу (Алтайн нуруу)-ны үндсэн ус хуваагч шугамаар явж 4355 тоот өндөрлөг бүхий Алаг Зэлийн уул, Битүү Ханасын (Мандива) даваа, Сомын даваа, Тахилт (Тахилгын)-ын даваа, 3386.8 тоот өндөрлөг, Хомийн даваа 3181.2 тоот өндөрлөг, Загастын даваа Түргэний даваа, Сумдайргын даваа, 3501.4 тоот өндөрлөг, 3943.2 тоот өндөрлөг бүхий өндөр хайрхан ирмегет ( Үрмогойт)-ийн даваа 3326,4 тоот өндөрлөгийг тус тус дайрч 3291,9 тоот өндөрлөгт хүрнэ. 2. 3291,9 тоот өндөрлөгөөс эхлэн хилийн шугам нь зүүн өмнө зүгрүү Ямаатын гол ба Хар Эрчис ( Хала Эрц гол ) голын хоорондох Монгол Алтайн (Алтай ) нуруунаас салбарлан гарсан уулын ус хуваагч шугамаар явж 3161,4 тоот өндөрлөг бүхий Хүйтэн Аршаантын уулыг дайран Урт Булгийн даваанд хүрээд цаашаа Хавцал Булгийн гол (Хүйтэн гол) ба Урт Булгийн голын хоорондох уулын ус хуваагч шугамаар эхлээд зүүн хойшоо, дараа нь зүүн тийшээ эргэж 2295.6 тоот өндөрлөгөөс эгц хойш 0.08 километрт байгаа цэгт хүрч тэндээс голдогч мердианы зүүн хойт зүгт 56 градус 42 минутын хэмжээтэйгээр шулуун шугамаар Ямаатын голд хүрнэ. Цаашаа Ямаатын голын усаар уруудаж мөн голын зам гарсан гарамд хүрээд гармаас мөн голын өмнө талаар явсан замын дагуу явж дахин мөн голд нийлж түүний урсгалаар уруудан Ямаат гол ба Урт Булгийн голын билчирт хүрээд барагцаалбал зүүн урагш уулыг хярлан өгсөж 2761.2 тоот өндөрлөгт хүрнэ. Цаашаа Ямаатын гол ба Шинэ Салаа (Синьжин) голын хоорондох уулын ус хуваагч сувгаар барагцаалбал зүүн урагш уруудан 2225.5 тоот өндөрлөгийг дайран Ёлт гол ба Шинэ Салаа (Синьжин) голын билчирт хүрээд Ёлт голын усаар уруудаж Ёлт гол ба Бага Түргэний ()Их Түргэний голын билчирт хүрнэ. Дараа нь бага түргэний (Их Түргэний) гол ба Их түргэний (Бага Түргэний) голын хоорондох уулын ус хуваагч шугамаар барагцаалбал зүүн тийш чиглэн явж 3029.5 тоот өндөрлөгийг дайран 3215.1 тоот өндөрлөгт хүрнэ. Цаашаа Ёлт гол ба Хуримт (Зүүн салаа) голын хоорондох уулын ус хуваагч шугамаар барагцаалбал зүүн хойшоо чиглэн явж 3574.6 тоот өндөрлөг бүхий Өвчүүн уул хүрээд тэндээс зүүн зүгээс ялимгүй урагш уулын хяраар явж 3086.8 тоот өндөрлөгийг дайрч цаашаа Шар Хамарын (Батлаша) гол ба энэ голд баруун талаас урсч орсон нэргүй салаа хоёрын билчрээс доош 0.4 км орчимд байгаа цэгээр Шар Хамарын (Батлаша) голыг гатлаж тэндээс барагцаалбал зүүн хойш уулын хамраар өгсөж Монгол Алтайн (Алтай) нурууны үндсэн ус хуваагч шугамаар барагцаалбал зүүн тийш чиглэн Их (Хуримт) давааг дайрч зүүн өмнө тийш чиглэн явж 3039.5 тоот өндөрлөгөөс баруун тийш 0.7 км орчимд байгаа уулын хярын нэг цэгт хүрч цаашаа уулын хярыг дагаж баруун өмнө тийш чиглэн явж 2936.0 тоот өндөрлөгийг дайран
916 цаашаа өмнө зүгээс ялимгүй зүүн тийш чиглэн 1.5 км орчим яваад Бүркэтуясы Хар (Хэслэг Яа) голыг гаталж цаашаа уулын хамрыг даган барагцаалбал зүүн урагш чиглэн явж 2998.2 тоот өндөрлөгт хүрнэ. 3. 2998.2 тоот өндөрлөгөөс эхлэн хилийн шугам нь Сагсай гол ба Хар Эрчис (Эрчис) голын хоорондох Монгол Алтайн (Алтай) нурууны үндсэн ус хуваагч шугамаар явж Түргэн нуур (Шаужин Суэла)-ын даваа, 3743.1 тоот өндөрлөг, Түргэн даваа, 3626.4 тоот өндөрлөг, 2875.2 тоот өндөрлөг бүхий Хайрт (Мондайчиа) даваа, 3879.4 тоот өндөрлөг, 3594.8 тоот өндөрлөгийг тус тус дайрч нэргүй (Хайртын) даваа хүрч тэндээс зүүн ураггш уулын ус хуваагч шугамаар явж 1.6 км орчимд байгаа цэгт хүрч тэндээс баруун урагш эргэж Монгол Алтайн (Алтай) нуруунаас салбарлаж гарсан уулын хяраар явж 3194.7 тоот өндөрлөгийг дайран цаашаа уулын хамраар уруудаж жижиг нуурын баруун захаар нэргүй голыг гаталж өмнө зүг рүү уулын хамраар өгсөж 3206.0 тоот (3206.8 тоот) өндөрлөгт хүрч цаашаа уулын хяраар өмнө зүг явж 3199.0 тоот өндөрлөг бүхий нэргүй даваанд хүрнэ. Тэндээс Буянт гол ба Хар Эрчис (Эрчис) голын хоорондох Монгол Алтайн (Алтай) нурууны үндсэн ус хуваагч шугамаар явж Элстийн даваа, Чигиртэй даваа, Аршаант даваа, Ганц модны (Жалэгэжагачи) даваа, 3272.8 тоот өндөрлөгийг тус тус дайран 3869.7 тоот өндөрлөг бүхий Душин уулын оройд хүрнэ. 4. 3869.7 тоот өндөрлөг бүхий Душин уулын оройгоос эхлэн хилийн шугам нь Булган гол ба Чингил голын хоорондох уул нурууны ус хуваагч шугамаар явж Булган (Дал) даваа, Хар нуурын (Мүзь) даваа. 3622.0 тоот өндөрлөг Түргэн даваа, Бирх Цахирт (Кумудасу) даваа, Элстийн даваа, 3185.9 тоот өндөрлөг, Их Жаргалангийн (Кайргэн овоо) даваа, 3308.2 тоот өндөрлөг бүхий Йсгат Хар уул, 3423.2 тоот өндөрлөг Нүцгэн уул, 3326.0 тоот өндөрлөг бүхий 3264.9 тоот өндөрлөг ба 3221 тоот өндөрлөгүүдийг тус тус дайран 3042.8 тоот өндөрлөг бүхий Халзан даваанд хүрнэ. 5. 3042.8 тоот өндөрлөг бүхий Халзан даваанаас эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 3127.4 тоот өндөрлөгт хүрч цаашаа мөн шулуун шугамаар явж 2712.7 тоот өндөрлөг бүхий Газарчийн Шовгор (Газарч уул) хүрээд Эрэнцэн уулын оройг чиглэсэн шулуун шугамаар явж Харгайт (Бумбат)-ын голын нэг цэгт хүрнэ. Тэндээс цаашаа энэхүү голын усаар өгсөж мөн гол ба Цагаан Чулуут (Кеке сай)-ын голын билчирт хүрч, Цагаан Чулуут (Кеке сай)-ын голын усаар өгсөж мөн голын нэг гарамд хүрч цаашаа зүүн урагш чиглэн явсан замаар явж хоёр замын салах цэгт хүрээд баруун талын замаар явж мөн хоёр замын салах цэгт хүрч баруун талын замаар уруудсаар гурван замын салах цэгт хүрч баруун урагшаа шулуун шугамаар 1.6 км орчим явж 1727.0 тоот өндөрлөгт хүрээд цаашаа шулуун шугамаар явж 1496.4 тоот өндөрлөгт хүрч баруун урагш явсан замаар явж хоёр замын салах цэгт хүрч зүүн талын замаар баруун урагш явж 1458.6 тоот өндөрлөг бүхий Хүйсэн Хар толгойн орой (1460.4 тоот өндөрлөг бүхий Булактбай уулын орой)-н хойт зүгээс ялимгүй зүүн тийш явж Хүйсэн Хар толгойн орой (Булактай уулын орой) оройд хүрээд цаашаа шулуун шугамаар баруун зүгээс ялимгүй өмнө тийш зүглэн явж Их Шар
917 булгийг дайрч цаашаа Их Шар булгийн усаар уруудаж Хүйсэн Хар толгойн орой (Булактбайн уулын орой)-н баруун зүгээс ялимгүй урагш 1.15 км орчимд байгаа цэгт хүрнэ. Цаашаа барагцаалбал зүүн өмнө тийш чиглэн явж 1399.8 тоот өндөрлөгөөс ялимгүй баруун өмнө зүгт 2.1 км орчимд байгаа нэргүй булаг (Сухайтын булаг)-ийн зүүн хойно 0.2 км орчимд байгаа цэгт хүрч цаашаа шулуун шугамаар зүүн урагш явж Булган голыг гатлаж 1187.8 тоот өндөрлөг бүхий Сийх Улаан толгой (1192.0 тоот өндөрлөг бүхий Улаан уулын толгой)-д хүрнэ. 6. 1187.8 тоот өндөрлөг бүхий Сийх Улаан толгой (1192.0 тоот өндөрлөг бүхий Улаан уулын толгой)-гоос эхлэн хилийн шугам нь өмнө зүгээс ялимгүй зүүн тийш уулын хяраар явж Гурван хүүхдийн баруун хойт шовх (1670.0 тоот өндөрлөг)-т хүрч цаашаа шулуун шугамаар явж 1302.6 тоот (1294.0 тоот) өндөрлөг бүхий Нохой Долоохын Улаан толгойд хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж Шаахайтын ус (Дүмбастао булаг) хүрч дараа нь шулуун шугамаар явж 1187.0 тоот өндөрлөг (1194.0 тоот өндөрлөг)-т хүрээд цаашаа шулуун шугамаар явж Сүүл Хар (1304.0 тоот өндөрлөгөөс зүүн тийш 0.2 км орчимд байгаа цэг)-т хүрээд цаашаа шулуун шугамаар явж 1520.2 тоот өндөрлөг бүхий Төмөрийн Хар уул (1527.0 тоот өндөрлөг бүхий Төмөрийн Хар)-д хүрнэ. 7. 1520.2 тоот өндөрлөг бүхий Төмөрийн Хар уул (1527.0 тоот өндөрлөг бүхий Төмөрийн Хар)-аас эхлэн хилийн шугам нь зүүн өмнө зүг рүү шулуун шугамаар явж хоёр замын уулзвар хүрээд цаашаа зүүн урагш явсан замаар явж 1682.3 тоот (1690.0 тоот) өндөрлөгөөс хойш 2.5 км орчимд байгаа цэгт хүрч цаашаа өмнө тийш шулуун шугамаар явж 1682.3 тоот (1690.0 тоот) өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 2046.7 тоот (2043.0 тоот) өндөрлөгт хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 2046.7 тоот (2043.0 тоот) өндөрлөгт хүрээд тэндээс зүүн зүгээс ялимгүй хойш шулуун шугамаар 2.6 км орчим явж Хужиртын голыг огтлон хоёр замын уулзвар хүрээд ялимгүй зүүн урагш замаар явж Нарийн Харгайтын (Сяосуншу гуу) голыг хөндлөн огтолж цаашаа ялимгүй зүүн урагш замаар явж Нарийн Харгайтын (Сяосуншу гуу) голын зүүн талын нэргүй салааны гарманд хүрч цаашаа мөн салааны усаар өгсөж 0.2 км орчимд байгаа нэргүй булагт хүрч тэндээс зүүн урагш чиглэн шулуун шугамаар явж Араат улаан уул (2614.0 тоот өндөрлөг)-ийн баруун зүгээс ялимгүй хойш 0,9 км орчимд байгаа нэргүй булагт хүрнэ. Цаашаа өмнө зүгээс ялимгүй баруун тийш шулуун шугамаар явж 328702 тоот (3290.0 тоот) өндөрлөг бүхий Дүнхэгэр буюу Алтан овооноос зүүн хойш 2,5 км байгаа ургаа хад (3229,0 тоот өндөрлөг)-ийг дайран цаашаа шулуун шугамаар явж 3287,2 тоот өндөрлөг бүхий Дүнхэгэр буюу Алтан овоо (3290,0 тоот өндөрлөг бүхий Алтан овоо)-нд хүрнэ. 8. 3287,2 тоот өндөрлөг бүхий Дүнхэгэр буюу Алтан овоо (3290,0 тоот өндөрлөг бүхий Алтан овоо)-ноос эхлэн хилийн шугам нь зүүн өмнө зүг уулын хяраар 2,1 км орчим явж нэргүй өндөрлөг (3252,0 тоот өндөрлөг)-т хүрч цаашаа барагцаалбал зүүн тийш явж 3035,9 тоот (3025,0 тоот) 3095,8 тоот, 3102,0 тоот, 2708,0 тоот (2717,0 тоот) 2912,2 тоот (2921,0 тоот) 2200,1 тоот өндөрлөг бүхий Тугалчийн хар (2184,0 тоот
918 өндөрлөг) эдгээр өндөрлөгүүдийг дайран Такыр (Такирбастау) булгаас зүүн тийш 1 км орчимд байгаа цэгт хүрээд тэндээс зүүн хойш чиглэн явж Бага Хавтаг уулын баруун хойт Улаан хошууны баруун үзүүр (1185 тоот өндөрлөг)-т хүрээд барагцаалбал зүүн ураг Бага Хавтаг уулын Сүүл харыг дайрч 1981,9 тоот өндөрлөг бүхий Нанжин Хар (1919,0 тоот өндөрлөг)-т хүрч тэндээс эхлээд зүүн хойшоо дараа нь ялимгүй зүүн урагшаа явж 2029,2 тоот өндөрлөг бүхий Хөх Ааргийн шовгор (2020,1 тоот өндөрлөг)-т хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 1773,8 тоот өндөрлөг бүхий Үнгэлцэгийн Бондгор (1787,0 тоот өндөрлөг)-т хүрч цаашаа шулуун шугамаар явж 1655,8 тоот (1643,0 тоот) өндөрлөгт хүрээд шулуун шугамаар явж 1765,0 тоот (1770.0 тоот) өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1835,8 тоот өндөрлөгийг дайран дараа нь шулуун шугамаар явж Улаан байшингийн ус булгаас зүүн хойш 0,35 км газарт замыг хөндлөн гарч цаашаа шулуун шугамаар явж 2429,9 тоот (2429,0 тоот) өндөрлөгөөс баруун хойш 3,9 км орчимд байгаа нэгэн өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 2429,9 тоот (2429.0 тоот) өндөрлөгт хүрнэ. Цаашаа тахиралдсан шугамаар зүүн тийш явж 2918,5 ба 2597,8 тоот өндөрлөгүүдийг дайрч 2338,7 тоот өдөрлөг (энэ нь 2597,8 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 6,4 км орчимд байгаа өндөрлөг болно)-т хүрнэ. 9. 2338,7 тоот өндөрлөг(дээр дурдсан өндөрлөг)-өөс эхлэн хилийн шугам нь барагцаалбал зүүн тийшээ чиглэн явж Хөх-Өндрийн нурууны 1554,3; 1426,4; 1741; 2151,0; 2081,7 тоот өндөрлөг ба 2081 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 2,5 км орчимд байгаа өндөрлөг(2036,0 тоот өндөрлөг)-ийг тут тус дайран 2553,7 тоот өндөрлөг бүхий Хөх өндөр ууланд хүрнэ. Цаашаа барагцаалбал зүүн урагш чиглэн явж Тахийн Шар нуруу (Шарын нуруу)-ны 2219,3 тоот өндөрлөг, 2430,3 тоот(2430,0 тоот) өндөрлөг, 2531,7 тоот өндөрлөг бүхий Сандуйжав уул, Тахийн үзүүр давааг тус тус дайран 2393,0 тоот өндөрлөг бүхий Гох уулд хүрээд цаашаа зүүн өмнө зүг чиглэн Хэрээ нуруу(уул)-н дахь 2063,8 тоот өндөрлөгт хүрч барагцаалбал зүүн урагш явж 1417,6 тоот өндөрлөг бүхий Махир Хүрэн(1417,6 тоот өндөрлөг)-ээс ялимгүй баруун урагш 0,3 км орчимд байгаа уулын оройд хүрээд цаашаа уулын хярыг дагаж зүүн хойш чиглэн явж 1417,6 тоот өндөрлөгт хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж Говь Хонин Усны(Лао Еэ-мяо гэдэг гэсэр сүмийн) булгийг дайран цаашаа шулуун шугамаар явж 882,8 тоот өндөрлөг бүхий Боргиот толгой (882,8 тоот өндөрлөг)-д хүрээд барагцаалбал зүүн урагшаа чиглэн явж 991,4 тоот (992,0 тоот) өндөрлөг, 1007,8 тоот өндөрлөг бүхий Засгийн Хүрэн толгой (1007,0 тоот өндөрлөг)-г тус тус дайран 1034 тоот өндөрлөг бүхий Хавцгайтын Хавцалын Өндөр (1036,0 тоот өндөрлөг)-т хүрч цаашаа Сухайтын нурууг дагаж тахиралдсан шугамаар зүүн урагш явж 6,8 км орчимд байгаа цэг (923,0 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 1,9 км орчимд байгаа цэг)-т хүрээд цаашаа зүүн зүгээс ялимгүй хойш чиглэн явж 1422,1 тоот өндөрлөгөөс зүүн урагш 4,3 км орчимд байгаа өндөрлөг (1344,0 тоот өндөрлөг)-т хүрч зүүн урагшаа 2 км орчим яваад тэндээс өмнө зүгээс ялимгүй баруун тийш чиглэн явж Сондгой улаан (1009.0 тоот өндөрлөг)-ыг дайран 804,3 тоот 813,0 тоот
919 өндөрлөгийн баруун зүгээс ялимгүй урагш 5,2 км орчимд байгаа сайр дахь цэгт хүрнэ. Цаашаа зүүн зүгээс ялимгүй урагш чиглэн явж 845 тоот өндөрлөгийн өмнө зүгээс ялимгүй зүүн тийш 4,3 км орчимд байгаа цэг (809,0 тоот өндөрлөгөөс зүүн урагш 8,6 км орчимд байгаа цэг)-т хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 651,8 тоот (658,0 тоот) өндөрлөг бүхий Элст Сайрын Ар улаан толгой хүрээд дараа нь шулуун шугамаар явж 760,7 тоот (762.0 тоот) өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 800,3 тоот (792,0 тоот) өндөрлөгийг дайран дараа нь шулуун шугамаар 706,0 тоот (710,0 тоот) өндөрлөгт хүрээд шулуун шугамаар явж 745,4 тоот (749.4 тоот) өндөрлөг бүхий Шар Ухаагийн Зүүн хар толгой хүрч цаашаа шулуун шугамаар явж Нарийн Тооройн булаг (Далийн булаг)-ийг дайран шулуун шугамаар явж 1034,6 тоот өндөрлөг (1044.0 тоот өндөрлөг бүхий Далан Түлэ Таг)-т хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 1456,6 тоот (1456.0 тоот) өндөрлөг бүхий Талын Мэлтсийн өндөр овоог дайран шулуун шугамаар явж 1654,5 тоот (1654,0 тоот) өндөрлөг бүхий Халхын Баруун өмнө овоо хүрнэ. 10. 1654,5 тоот (1654,0 тоот) өндөрлөг бүхий Халхын баруун Өмнө овооноос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 1285,2 тоот өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар Наран Сэвэстэйн Булаг ба Монголын хилийн цэргийн заставын байрын хоорондох цэгт хүрч тэндээс шулуун шугамаар явж 1380,6 тоот өндөрлөг бүхий Наран Сэвэстэйн Өндөр Овоонд хүрч цаашаа 1121,3 (Шалын уул); 1251.8; 1141.3 тоот өндөрлөгүүдийг тус тус шулуун шугамаар дайрч 1217,9 тоот өндөрлөг бүхий Догногор овоонд шулуун шугамаар хүрч мөн шулуун шугамаар 1225,4 тоот өндөрлөг бүхий Гурван Үнэгэд Уулын овоо Догшин Гурваэ Өндөр овоо –нд хүрээд цаашаа шулуун шугамаар явж Адаг Боомын худаг (Хүрэн Боомын худаг)-т хүрч тэндээс хойшоо замын дагуу 0,7 км явж их зам ба ердийн замын салах цэгт хүрч дараа нь шулуун шугамаар явж 1000,5 тоот өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1030 тоот өндөрлөг бүхий Цагаан уул хүрч, мөн шулуун шугамаар 1067,8 тоот өндөрлөг (Улаан Цонжийн өндөрлөг)-т хүрээд шулуун шугамаар явж 1122,6 тоот өндөрлөг бүхий Цагаан Толгойн овоо (Талын Гүн)-нд хүрнэ. 11. 1122.6 тоот өндөрлөг бүхий Цагаан толгойн овоо(Талын Гүн)-оос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 1243,2 тоот өндөрлөг бүхий Элст Хөтлийн овоо (Мааньтын шил)-нд хүрч цаашаа шулуун шугамаар явж 1337 тоот өндөрлөг бүхий Алаг уул хүрээд цаашаа шулуун шугамаар явж 1273,1 тоот өндөрлөгийн хойт зүгээс ялимгүй зүүн тийш 1,5 км орчимд байгаа цэг (Алаг Цонж)-д хүрч тэндээсээ шулуун шугамаар явж 1344,0 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 1,6 км орчимд байгаа цэг (Сайж)-т хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 1372 тоот өндөрлөг бүхий Их Хонгоржийн ууланд хүрээд тэндээс шулуун шугамаар явж 1395 тоот өндөрлөг бүхий Хөх Морьтын уул хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 1204 тоот өндөрлөг бүхий Шар Толгойн овоо, 1117,0 тоот өндөрлөг бүхий Заацын Хар овоо(Дөрөө уул), 1057,9 тоот өндөрлөг бүхий Амны Бургасны овоог тус тус шулуун шугамаар дайрч 1061 тоот өндөрлөг бүхий Ончийн овоо(Хайхуйгүн)-нд хүрнэ.
920 12. 1061 тоот өндөрлөг бүхий Ончийн овоо (Хайхуйгүн)-оос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 880 тоот өндөрлөг бүхий Хүрэн Босгын овооноос хойш барагцаалбал 2,4 км орчимд байгаа цэгт хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 858,3 тоот өндөрлөгт хүрч мөн шулуун шугамаар явж 855,0 тоот өндөрлөгөөс ялимгүй баруун урагш 3 км орчимд байгаа хуурай сайрын нэг цэгт хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 803,3 тоот өндөрлөгөөс баруун өмнө 0,7 км орчимд байгаа толгойн орой (793,0 тоот өндөрлөг)-д хүрч тэндээсээ шулуун шугамаар явж 1010,7 тоот өндөрлөг бүхий Зүсийн Гүний овоо (Зүс Гурван овоо)-нд хүрнэ. 13. 1010.7 тоот өндөрлөг бүхий Зүсийн Гүний овоо (Зүс Гурван овоо)-ноос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж Алаг Улааны овоонд хүрч цаашаа барагцаалбал зүүн хойшоо чиглэн Хурц Хар Дэлийн Өвөр Улаан Толгойн овоо (Шар Дэл овооноос зүүн хойш 0,3 км орчимд байгаа нэг овоо), Олстойн овоо, Аман Тооройн овоо, 993,2 тоот өндөрлөг бүхий Хар Дэлийн овоо, Цагаан Бухын овоо, Хүрэн цавын овоо, 948,0 тоот өндөрлөг бүхий Загийн Захын овоо (Бор Хушуу), 944,4 тоот өндөрлөг бүхий Хар Толгойн овоо (942,9 тоот өндөрлөг бүхий Хилийн Хар толгой), 958,2 тоот өндөрлөг бүхий Сийнэнгийн овоо, Наранбулгийн овоо (Цагаан овоо уул), Ганжуур Гүний худаг, 862,8 тоот өндөрлөг бүхий Худгийн Цагаан Хушууны овоо Шилийн Цагаан Хушуу овоо 906 тоот өндөрлөг бүхий Улаан Тээгийн овоо (Нуурын Гүн Улаан Тээгийн овоо)-нуудыг тус тус шулуун шугамаар дайран явж 995,4 тоот өндөрлөг бүхий Модон Овооны овоо (995,1 тоот өндөрлөг бүхий Модон овоо)-нд хүрнэ. 14. 99.4 тоот өндөрлөг бүхий Модон Овооны овоо (995,1 тоот өндөрлөг бүхий Модон овоо)-ноос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 1071,1 тоот өндөрлөг бүхий Хуц уулын өмнө зүгээс ялимгүй баруун тийш 7,8 км орчимд байгаа цэг (Бор хушууны 2 худаг)-ийг дайран цаашаа шулуун шугамаар явж 1071,1 тоот өндөрлөг бүхий Хуц уулын өмнө зүгээс ялимгүй баруун тийш 2,4 км орчимд байгаа толгойн орой (1006,0 тоот өндөрлөг)-д хүрч цаашаа шулуун шугамаар явж Зээрд Азаргын Шинэ Цагаан Овооны овоо (Жичийн Гурван Цагаан овоо)-нд хүрч шулуун шугамаар явж 1095,2 тоот өндөрлөг (Тао Гау Гурван Зээрд Хай)-т хүрээд шулуун шугамаар явж 1072,7 тоот өндөрлөгөөс зүүн урагш 2,6 км орчимд байгаа цэг (Хөх Хушуу)-ийг дайран цаашаа зүүн урагшаа шулуун шугамаар 2 км орчим явж тэндээс шулуун шугамаар явж 1165,8 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 1,6 км орчимд байгаа өндөрлөг (1163,1тоот өндөрлөг)-т хүрч цаашаа шулуун шугамаар явж Довжооны Ус (Довжооны хоёр худаг)-ны өмнө зүгээс ялимгүй баруун тийш 0,6 км орчимд байгаа цэгт хүрч цаашаа шудуун шугамаар явж Довжооны ус Довжооны хоёр худаг-ны зүүн зүгээс ялимгүй хойш 2,8 км орчим байгаа цэг (Шатанхай)-т хүрээд тэндээс эхлээд зүүн тийшээ 1,4 км орчим яваад дараа нь шулуун шугамаар явж Хөтөл Худгийн овоо (1233,8 тоот өндөрлөгөөс баруун урагш 1,7 км орчимд байгаа нэг овоо)-нд хүрч цаашаа шулуун шугамаар явж 1196,6 тоот өндөрлөг бүхий Бор Хушууны овоо (Шинэ Усны Хүрэн овоо)-нд хүрээд цаашаа шулуун шугамаар Ар Гашууны худгийг дайран 1158,9 тоот өндөрлөг (Майхан Хөх)-т хүрээд тэндээс шулуун шугамаар явж хоёр
921 худгийн хооронд байгаа нэг цэгт хүрч барагцаалбал зүүн тийш чиглэн явж 1151,3 тоот өндөрлөг бүхий Түмэн Өлзий овоонд хүрч цаашаа шулуун шугамаар явж 1234,0 тоот өндөрлөг бүхий Эрдэнэ овоонд хүрнэ. 15. 1234.0 тоот өндөрлөг бүхий Эрдэнэ овооноос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар зүүн тийш явж 7,3 км орчимд байгаа өндөрлөгт хүрч тэндээс шулуун шугамаар явж 1423,1 тоот өндөрлөг бүхий Сулангийн Тахилгат овоо (1448 тоот өндөрлөг)-ноос баруун хойш 1,1 км орчимд байгаа өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж Сулангийн Тахилгат овоо (1448 тоот өндөрлөг)-нд хүрнэ. Тэндээс шулуун шугамаар явж 1403,0 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 2,95 км орчимд байгаа толгой (Их Цагаан нуруу)-д хүрээд тэндээс шулуун шугамаар явж 1334,2 тоот өндөрлөг (Гүшэ)-өөс ялимгүй баруун урагш 2 км орчимд байгаа жижиг толгойн оройд хүрч тэндээсээ шулуун шугамаар явж 1841,8 тоот өндөрлөг бүхий Чулуун овоо (Гүшийн Баруун Өмнө Овоо)-нд хүрээд цааш шулуун шугамаар явж 1334,2 тоот өндөрлөг (Гүшэ)-т хүрч дараа нь шулуун шугамаар Ар Дэрсний худгийг дайран Улаан Толгойн худгаас ялимгүй баруун хойно 1,35 км орчимд байгаа цэгт хүрч тэндээсээ шулуун шугамаар 1,85 км явж Улаан Толгойн худгаас ялимгүй зүүн хойш 1,1 км-д байгаа цэг (Алгийн Хэрч)-т хүрч тэндээс шулуун шугамаар явж 1213,2 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн хойш 1,4 км орчимд байгаа цэг (Хар Толгой)-т хүрч тэндээс шулуун шугамаар явж 1213,2 тоот өндөрлөгөөс зүүн хойш 2,6 км-д байгаа цэг (Цагаан Нуурын Дөрвөлжин Хүрэн)-т хүрээд шулуун шугамаар явж 1202 өндөрлөгөөс зүүн өмнө 2,1 км орчимд байгаа Цагаан Нуурын овоо (Бумбатын овоо)- нд хүрнэ. 16. Цагаан Нуурын овоо (Бумбатын овоо)-ноос эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж Цагаан нуур Бумбатын Тойром-ыг дайран 1196,1 тоот өндөрлөг бүхий Дунд Шандын овоо (Дунд Дүшэ овоо)-г хүрч цаашаа шулуун шугамаар явж 1240,6 тоот өндөрлөг 1249,0 тоот өндөрлөг бүхий Гурван (Баян Овоо уул)-т хүрч тэндээс шулуун шугамаар явж Нарт овоо (Нарт)-г дайрч 1328,4 тоот өндөрлөг бүхий Цар уулын Тахилгат овоо (1337,2 тоот өндөрлөг бүхий Шар овоо)-нд хүрнэ. Тэндээс шулуун шугамаар явж 1221,3 тоот өндөрлөгөөс ялимгүй баруун урагш 1,9 км орчимд байгаа цэг (Нүцгэн Ухаа) хүрч цаашаа шулуун шугамаар явж 1139,0 тоот өндөрлөгийн зүүн зүгээс ялимгүй урагш 3,8 км орчим (Зээргэнт хушуунаас зүүн хойш 0,8 орчим Зээргэнт хушуунаас зүүн хойш 0,8 км орчим)-д ердийн зам дээр байгаа цэгт хүрч тэндээс шулуун шугамаар явж 1094,4 тоот өндөрлөг бүхий Цагаан овоо (1085,0 тоот өндөрлөгийн баруун зүгээс ялимгүй урагш 0,6 км орчимд байгаа цэг)-нд хүрч цаашаа шулуун шугамаар явж (1163,5 тоот өндөрлөг бүхий Агит Хар овоо (1161,8 тоот өндөрлөг бүхий Агит овоо)-нд хүрээд тэндээс шулуун шугамаар явж 986,8 тоот өндөрлөгийн өмнө зүгээс ялимгүй зүүн тийш 3 км орчимд байгаа цэг (1042,0 тоот өндөрлөгөөс баруун тийш 0,6 км орчимд байгаа цэг)-т хүрч цаашаа шулуун шугамаар явж 1072,8 тоот өндөрлөгийн зүүн зүгээс ялимгүй урагш 2,1 км орчимд байгаа цэгт хүрч цааш шулуун шугамаар явж 1072.8 тоот өндөрлөгөөс зүүн
922 хойш 2,8 км орчимд байгаа цэг (Хадатын овоо) хүрээд дараа нь шулуун шугамаар явж 1065,8 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 4,1 км орчимд байгаа цэг (Хадатын Булгийн Баруун хойт овоо) хүрч цаашаа шулуун шугамаар зүүн хойшоо чиглэн 3,2 км орчим явж 1084,3 тоот өндөрлөгөөс ялимгүй урагш 3,3 км орчимд байгаа цэг (нэргүй овоо)- т хүрч тэндээс шулуун шугамаар явж 1158,4 тоот өндөрлөг бүхий Эрдэнэцогт овоо (Талын Эрдэнэцогт)-нд хүрнэ. 17. 1158.4 тоот өндөрлөг бүхий Эрдэнэцогт овоо(Талын Эрдэнэцогт)-ноос эхлэн хилийн шугам нь барагцаалбал зүүн хойш чиглэн явж Модонгийн Шар Тойрмын Баруун Хойт Талын овоо (1207,0 тоот өндөрлөгөөс зүүн хойш 1,8 км орчимд байгаа нэргүй овоо)-г дайран 1036,3 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 3,8 км-д байгаа нэргүй овоо (985,0 тоот өндөрлөг бүхий Аршаантын овоо)-нд хүрч тэндээс шулуун шугамаар явж Майхан Ухаагийн овоо (Улаан Өндөр)-нд хүрч цааш нь шулуун шугамаар явж 982,3 тоот өндөрлөгийн зүүн зүгээс ялимгүй хойш 3,6 км-т байгаа цэг (978,7 тоот өндөрлөгөөс ялимгүй баруун хойш 2,5 км-т байгаа цэг)-т хүрээд цаашаа эхлээд зүүн зүгээс ялимгүй хойш дараа нь зүүн хойшоо чиглэн явж 967,7 тоот өндөрлөгт хүрч тэндээс шулуун шугамар явж 954,4 тоот өндөрлөгт хүрээд тэндээс эхлээд хойт зүгээс ялимгүй баруун тийш чиглэн явж дараа нь баруун хойш эргэж 1109,9 тоот өндөрлөг бүхий Билүүтийн Худгийн Өмнө Дэлийн овоо (Буян Бор)-нд хүрч цагаа барагцаалбал баруун хойшоо явж 1089,2 тоот өндөрлөгийн зүүн зүгээс ялимгүй урагш 3,2 км орчимд байгаа цэгээр их замын зүүн хад хүрч тэр замын зүүн захыг даган баруун хойш явж Рашаант худаг (Хөөврийн худаг)-аас баруун хойш 1,4 км орчимд байгаа цэгээр замаас салж шулуун шугамаар явж 1114,1 тоот өндөрлөгийг дайрч Гашуун худгийн зүүн зүгээс ялимгүй урагш 2,5 км орчимд байгаа цэгт хүрээд цаашаа барагцаалбал хойт зүгээс ялимгүй зүүн тийш чиглэн явж Хашаат худаг (1084,0 тоот өндөрлөг) ба Хар Дэлийн худгийг тус тус дайран 1012,7 тоот өндөрлөг (Улаанцав)-т хүрч цаашаа барагцаалбал хойт зүгээс ялимгүй зүүн тийш чиглэн их замын зүүн захыг даган явж 1093,2 тоот өндөрлөг (Баян толгой) хүрээд дараа нь замаас салж барагцаалбал зүүн зүгээс ялимгүй хойш чиглэн явж 1141,1 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 4,2 км орчимд байгаа цэг (Мааньтын Ухаагаас зүүн хойш 2 км орчимд байгаа цэг)-т хүрч цаашаа барагацаалбал ялимгүй зүүн урагш чиглэн явж 1067,6 тоот (1068 тоот) өндөрлөг бүхий Хамбын Хар Дэл хүрч улмаар зүүн хойт зүгийг чиглэн явж 1022,6 тоот өндөрлөг бүхий Хоонтгор хүрнэ. 18. 1022.6 тоот өндөрлөг бүхий Хоонтгороос эхлэн хилийн шугам нь барагцаалбал зүүн өмнө тийшээ чиглэн явж 1185,7 тоот өндөрлөг бүхий Одон Чулуу овоо (Одон Чулуу Овоо уул) ба 1319,7 тоот өндөрлөг (Ширгала)-ийг дайран тэндээсээ зүүн урагш явж Шаргал Шовгор (1316,0 тоот өндөрлөг) хүрээд тэндээсээ эхлээд барагцаалбал зүүн тийш чиглэн, дараа нь ялимгүй зүүн урагш эргэж 1324,4 тоот өндөрлөг бүхий Арчин (1324,6 тоот өндөрлөгөөс баруун өмнө 5,2 км орчимд байгаа цэг)-т дайран цаашаа явж 1218,4 тоот өндөрлөг (1221,0 тоот өндөрлөг)-т хүрч дараа нь шулуун шугамаар явж 1314,8 тоот өндөрлөг (1315 тоот өндөрлөг)-т хүрээд цаашаа зүүн зүгээс ялимгүй
923 урагш чиглэн явж 1296,6 тоот өндөрлөг бүхий Жаргалант Ухаа овооны баруун зүгээс ялимгүй хойш 4 км орчимд байгаа цэг (Баян Хушуу)-т хүрнэ. 19. 1296,6 тоот өндөрлөг бүхий Жаргалант Ухаа овооны баруун зүгээс ялимгүй хойшоо 4 км орчимд байгаа цэг(Баян Хушуу)-ээс эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 1222,0 тоот өндөрлөг (1119,0 тоот өндөрлөг бүхий Улаан овоо)-ийг дайран Ар Модонгийн Улаан овоо (Могойт овоо)-нд хүрч дараа нь шулуун шугамаар явж 1412,0 тоот өндөрлөгөөс баруун өмнө 1,1 км орчимд байгаа нэргүй овоо (1988,0 тоот өндөрлөг)-нд хүрч цаашаа шулуун шугамаар явж 1412,0 тоот өндөрлөг (1411,0 тоот өндөрлөг)-өөс зүүн өмнө 0,4 км орчимд байгаа цэгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1436,1 тоот өндөрлөг бүхий Бэрх Нуурын олон овоо (1437 тоот өндөрлөг бүхий олон овоо)-нд хүрч барагцаалбал зүүн хойш тахиралдсан шугамаар явж 1440,7 тоот өндөрлөгийг дайрч 1500,1 тоот өндөрлөг бүхий Өндөр Мааньтын овоо (Өндөр Мааньт)-нд хүрээд тэндээс шулуун шугамаар явж 1412,1 тоот өндөрлөгөөс баруун өмнө 2,4 км орчимд байгаа цэг (1381,0 тоот өндөрлөг)-т хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж Хангил булаг (Хангилаг булаг)-т хүрч цаашаа шулуун шугамаар явж 1484,4 тоот өндөрлөг (1488,0 тоот өндөрлөг бүхий Зэрэглээ)-д хүрч дараа нь шулуун шугамаар явж 1544,2 тоот өндөрлөгийн баруун толгойн орой (1548,0 тоот өндөрлөг бүхий Бүдүүн толгой)-д хүрээд цаашаа зүүн тийш чиглэн явж 1544,2 тоот өндөрлөг хүрээд тэндээс шулуун шугамаар явж 1576,6 тоот өндөрлөг бүхий Ачаагийн баруун зүгээс ялимгүй хойш 7 км орчимд байгаа нэргүй овоо (1525,0 тоот өндөрлөг)-нд хүрч цаашаа шулуун шугамаар явж 1476,9 тоот өндөрлөг бүхий Хөгийн Бор толгой (Хөгийн толгой) хүрч дараа нь шулуун шугамаар явж Хөгийн булгаас өмнө зүгт 0,3 км-д байгаа цэгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1544,4 тоот өндөрлөг бүхий Шаазант (1839,0 тоот өндөрлөг бүхий Улаан овоо) хүрээд цаашаа шулуун шугамаар явж 1572,2 тоот (1574,0 тоот) өндөрлөг бүхий Ламтын Дөшид хүрнэ. 20. 1572,2 тоот (1574,0 тоот) өндөрлөг бүхий Ламтын Дөшөөс эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар хойт зүгээс ялимгүй зүүн тийш 5 км орчим, 1538,6 тоот өндөрлөг бүхий Ухаа толгой (Баруун Сиймхий)-н өмнө зүгээс ялимгүй зүүн тийш 5,5 км орчимд байгаа цэгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1538,6 тоот өндөрлөг бүхий Ухаа толгой (Баруун Сиймхи)-гоос зүүн зүгээс ялимгүй хойш 2,5 км орчимд байгаа цэгт хүрээд дараа нь мөн шулуун шугамаар явж 1524,4 тоот өндөрлөг бүхий Сиймхийгээс ялимгүй зүүн хойш 1,3 км орчимд байгаа цэг (1469,0 тоот өндөрлөг бүхий Талын Ухаа овоо)-т хүрч тэндээс шулуун шугамаар явж 1567,1 тоот өндөрлөг бүхий Ягаан толгойд хүрч цаашаа шулуун шугамаар явж 1599,5 тоот өндөрлөг бүхий Сэнжитийн өндөр (Сэнжитийн Хар Өндөр)-ийн өмнө зүгээс ялимгүй зүүн тийш 1,7 км-д байгаа жижиг толгойд хүрч цаашаа зүүн урагш чиглэн явж 1507,0 тоот өндөрлөг бүхий Баян Өргөний өмнө зүгээс ялимгүй зүүн тийш 1,3 км орчимд байгаа жижиг уулын орой (1461,0 тоот өндөрлөг)-д хүрч цаашаа шулуун шугамаар явж 1460,1 тоот өндөрлөгөөс баруун өмнө 2,5 км орчимд байгаа жижиг уулын орой (1442,0 тоот өндөрлөг)-д хүрээд дараа нь барагцаалбал зүүн тийш чиглэн явж 1510,5 тоот
924 өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1600,1 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 4,1 км орчимд байгаа жижиг уулын орой (1433,0 тоот өндөрлөг бүхий Тайжийн овоо)-д хүрч мөн шулуун шугамаар явж 1335,7 тоот өндөрлөг бүхий Зүүн Баян Мэнд (1336,0 тоот өндөрлөг бүхий Удган дэл) хүрч цаашаа шулуун шугамаар явж 1289,5 тоот өндөрлөг бүхий Баруун Холбоо Улаан (1290,0 тоот өндөрлөг бүхий Холбоо тологой)-д хүрч мөн шулуун шугамаар явж 1462,2 тоот өндөрлөг бүхий Баруун Могнон (1464,0 тоот өндөрлөг бүхий Баруун Манагур)-д хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 1291,9 тоот (1292,4 тоот) өндөрлөгт хүрээд шулуун шугамаар явж 1280,2 тоот өндөрлөг бүхий Дүмбэн (Сүйх Цагаан)-д хүрч цаашаа барагцаалбал эхлээд зүүн хойш чиглэн, дараа нь ялимгүй зүүн хойш эргэн яваад 1189,8 тоот өндөрлөгийн өмнө зүгээс ялимгүй баруун тийш 1 км орчимд байгаа цэгт хүрээд зүүн тийшээ тариралдан явж 1232 тоот өндөрлөг бүхий Лачинвандад уул (Ламхайн овоо)- д хүрнэ. 21. 1232 тоот өндөрлөг бүхий Лачинвандад (Ламхайн овоо) уулаас эхлэн хилийн шугам нь эхлээд ялимгүй зүүн хойш тохойрон дараа нь зүүн хойш эргэж гурван нэргүй толгойг дайрч яваад 980,1 тоот өндөрлөг (Шар Өндөр)-т хүрч цаашаа зүүн хойш явж 928,3 тоот өндөрлөг бүхий Бичигт толгойд хүрч зүүн тийш шулуун шугамаар явж 1,6 км орчимд байгаа цэгт хүрч тэндээс барагцаалбал хойт зүгээс ялимгүй баруун тийш чиглэн эхлээд шулуун шугамаар 6,8 км орчим явж дараа нь тахиралдсан шугамаар явж 910,2 тоот өндөрлөг бүхий Уушигийн Улаанаас зүүн тийш 3 км орчимд байгаа цэгт хүрээд цаашаа барагцаалбал ялимгүй зүүн хойш явж 763,8 тоот өндөрлөгийн зүүн зүгээс ялимгүй урагш 2 км орчимд байгаа цэгт хүрээд дараа нь шулуун шугамаар явж 790,3 тоот өндөрлөгт хүрч дараа нь шулуун шугамаар явж Талын Манхан (Улаан Орвон)-д хүрээд мөн шулуун шугамаар явж Ганцын Шүү нуураас баруун урагш 1 км орчимд байгаа цэгт хүрч дараа нь шулуун шугамаар явж Ганцын Шүү нуурын дундуур гарч мөн нуураас зүүн хойш 1,1 км орчимд байгаа цэгт хүрээд цаашаа шулуун шугамаар явж нэргүй жижиг нуур (884,7 тоот өндөрлөгөөс ялимгүй баруун урагш 4,8 км орчимд байгаа жижиг нуур)-ын баруун эргэд хүрч тэндээс шулуун шугамаар зүүн тийш нуурыг хөндлөн гарч цаашаа шулуун шугамаар явж Баруун Шар Ухаа (Баян Модны Цагаан толгой)-гаас баруун хойш 1,5 км орчимд байгаа цэгт хүрнэ. Цаашаа эхлээд хойт зүгээс ялимгүй баруун тийш, дараа нь зүүн тийш тохойрон эргэж Дунд Ухаад хүрээд ялимгүй зүүн урагш тохойрон уулыг хярлан явж 978,4 тоот өндөрлөг бүхий Зүүн Боролж Хамгатын Бүдүүн-д хүрнэ. Цааш шулуун шугамаар явж 952,9 тоот өндөрлөг (Их Хадат)-өөс баруун тийш 5,6 км орчимд байгаа нуурын хойт талаар гарч Даваажавын Манхан (нэг элсэн манхан)-ны өмнө талд байгаа нэг цэгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 952,9 тоот өндөрлөг (Их Хадат)-т хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж Гүн Манханаас хойш монголын хилийн цэргийн Их Айлын заставын байрын урд талаар гарч шулуун шугамаар явж 906,8 тоот өндөрлөг (Хөвдөн толгой)-өөс зүүн өмнө 4,4 км орчимд байгаа толгойн оройд хүрч цаашаа хойт зүгээс ялимгүй зүүн тийг чиглэн явж 894,4 тоот өндөрлөгөөс
925 зүүн урагш 2 км орчимд байгаа уулын орой (Бага Нүхт): 881,6 тоот өндөрлөгөөс зүүн урагш 1,7 км орчимд байгаа уулын орой (Их Нүхт): 869,6 тоот өндөрлөг: 886,3 тоот өндөрлөг (Дулага довог)үүдийг тус тус дамжин цаашаа шулуун шугамаар явж 938 тоот өндөрлөгт хүрнэ. 22. 938 тоот өндөрлөгөөс эхлэн хилийн шугам нь барагцаалбал зүүн зүгээс ялимгүй хойш тахиралдсан шугамаар явж 942,2 тоот өндөрлөгт хүрч ялимгүй зүүн урагш чиглэн уулын хяраар явж 961,8 тоот өндөрлөг (Онь Хөтөл)-ийг дайран 986,6 тоот өндөрлөг (Урт Гууны Эх) хүрч цаашаа уулын хяраар тахиралдсан шугамаар зүүн хойш явж 963,9 тоот өндөрлөгийг дайран 1004,7 тоот өндөрлөг (Шарниг)-т хүрч тэндээс зүүн хойшоо тахиралдсан шугамаар явж 934,0 тоот өндөрлөг ба 967,2 тоот өндөрлөгөөс зүүн өмнө 0,9 км орчимд байгаа жижиг уулын оройг дайран 1112,0 тоот өндөрлөг бүхий Хулд уулаас ялимгүй зүүн урагш 0,8 км орчимд байгаа жижиг уулын оройд хүрч, цаашаа ялимгүй зүүн хойш тохойрон явж 1017,5 тоот өндөрлөгийн зүүн зүгээс ялимгүй урагш 2,3 км орчимд байгаа цэгт хүрээд барагцаалбал ялимгүй зүүн урагш явж 927,4 тоот өндөрлөгт хүрээд цаашаа шулуун шугамаар явж 932 тоот өндөрлөг бүхий Тосон толгой (Шар Энгэр) хүрч мөн шулуун шугамаар явж 845,5 тоот өндөрлөг (Эрэмт)-т хүрнэ. Цаашаа эхлээд зүүн хойш, дараа нь ялимгүй зүүн урагш тахиралдсан шугамаар явж 945,6 тоот өндөрлөгийн баруун зүгээс ялимгүй урагш 1,5 км орчимд байгаа уулын орой (Дун Цагаан)-д хүрч дараа нь 1034,5 тоот өндөрлөгийн баруун зүгээс ялимгүй урагш 0,9 км орчимд байгаа жижиг уулын оройд хүрч, дараа нь баруун хойшоо уулын хяраар явж 969,8 тоот өндөрлөгт хүрээд цаашаа барагцаалбал зүүн хойш явж 1047,9 тоот өндөрлөгийг дайран 1096,3 тоот өндөрлөг бүхий Намжил уул (Шапа уул) хүрээд цаашаа эхлээд ялимгүй зүүн хойш, дараа нь зүүн урагш явж 1123,0 тоот өндөрлөгт хүрч цаашаа өмнө зүгээс ялимгүй зүүн тийш уулын хяраар явж 1114,2 тоот өндөрлөгөөс хойт зүгт 1,3 км орчимд байгаа уулын оройд хүрнэ. Цаашаа зүүн хойш тахиралдсан шугамаар явж 1030,7 тоот өндөрлөгт хүрч тэндээсээ барагцаалбал зүүн урагш явж 1089,0 тоот өндөрлөгт хүрч, цаашаа уулын хяраар явж 1142,7 ба 1185,4 тоот өндөрлөгүүдийг тахиралдсан шугамаар дайран явж Буян гол (Тогой гол) ба өмнө талаас цутгасан нэг салаа голын билчирт хүрнэ. 23. Буян гол (Тогой гол) ба өмнө талаас цутгасан нэг салаа голын бичрээс эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж 1111,2 тоот өндөрлөгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 1082,6 тоот өндөрлөгт хүрээд тэндээсээ шулуун шугамаар явж 1082,6 тоот өндөрлөгт хүрээд тэндээсээ шулуун шугамаар зүүн тийш 3,1 км орчим явж нэргүй уулын оройд хүрч цаашаа эхлээд зүүн урагшаа, дараа нь зүүн зүгээс ялимгүй хойш чиглэн уулыг хярлан явж 1309,5 тоот өндөрлөгт хүрч цаашаа Гуут голыг огтлон гарч 1319,6 тоот өндөрлөгт хүрээд Гуут гол ба Галдастайн (Нарийн гол) голын хоорондох уулын ус хуваагч шугамаар зүүн урагш явж 1400,1 тоот өндөрлөг (Ухаатын овоо)-ийг дайран 1470 тоот өндөрлөг бүхий Өндөр Оройн овоо (1470,8 тоот өндөрлөг)-ноос зүүн хойш, 1,9 км орчимд байгаа уулын оройд хүрч цаашаа нэг
926 талаас Галдастайн гол (Нарийн гол), Бүрийн голын баруун салаа (Дөрөвдүгээр Бүрийн Таван салаа гол), нөгөө талаас Өргөн голуудын хоорондох уулын ус хуваагч шугамаар явж 1377 тоот өндөрлөг бүхий Модон Замын Цагаан Давааны овоо (Халзан Оройн овоо): 1492,4 тоот өндөрлөг бүхий Баян Хар уул (Халзан орой)-ыг тус тус дайран 1503,0 тоот өндөрлөг бүхий Соёлз уул (Богд уул)-ын оройд хүрнэ. 24. 1503.0 тоот өндөрлөг бүхий Соёлз уул (Богд уул)-ын оройгоос эхлэн хилийн шугам нь уулыг хярлан ялимгүй зүүн хойш уруудаж хоёр замын уулзвар хүрч, цаашаа хойш явсан замын дагуу явж, хоёр замын салах цэгт хүрч дараа нь зүүн талын замаар явж 1309,6 тоот өндөрлөгөөс баруун хойш 2,4 км орчимд байгаа цэгт хүрээд замаас салж баруун хойш явж нэргүй голын усаар уруудаж мөн гол ба Бүрийн голын зүүн салаа (хоёрдугаар Бүрийн Таван салаа) голын билчирт хүрч мөн голын усаар уруудаж их замын гарам хүрээд тэндээс хойшоо явсан их замаар тахиралдан явж Нөмрөг голын Хорчин олом (гарам)-оор гарч тэндээс баруун зүгээс ялимгүй хойш шулуун шугамаар 0,3 км орчим явж цаашаа баруун хойш мөн шулуун шугамаар 1,4 км орчим явж 1242 тоот өндөрлөгөөс баруун урагш 2 км орчимд байгаа нэг овоо (Нөмрөгийн овоо) хүрээд тэндээс шулуун шугамаар явж 1232,9 тоот өндөрлөг хүрч цаашаа шулуун шугамаар явж 1280,4 тоот өндөрлөг хүрч мөн шулуун шугамаар явж 1228,6 тоот өндөрлөгт хүрнэ. 25. 1228,6 тоот өндөрлөгөөс эхлэн хилийн шугам нь хойт зүгээс ялимгүй баруун тийш чиглэн явж нэргүй голд хүрч мөн голын усаар өгсөж 1249,6 тоот өндөрлөгөөс зүүн хойш 1,3 км орчимд байгаа цэгт хүрч голоосоо салж барагцаалбал баруун хойшоо чиглэн явж 1213,7 тоот өндөрлөгөөс зүүн хойш 1,7 км орчимд байгаа газраар Нарийн голыг хөндлөн гарч цаашаа хойт зүгээс ялимгүй зүүн тийш тахирлан явж Амралт Ууланд хүрээд цаашаа шулуун шугамаар явж Нагат уул хүрээд дараа нь шулуун шугамаар явж Хадат уул хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 1174,8 тоот өндөрлөгөөс зүүн хойш 1,4 км орчимд байгаа цэгээр Хужиртын голд хүрч цаашаа Хужиртын голын усаар уруудаж мөн гол ба Нөмрөгийн голын билчирт хүрээд цаашаа Нөмрөгийн голын усаар уруудан мөн гол ба Халхын голын билчирт хүрээд Халхын голын усаар уруудаж 877,8 тоот өндөрлөгөөс ялимгүй баруун хойш 3,1 км орчимд байгаа цэгээр голоосоо салж тэндээс ялимгүй зүүн хойш чиглэн явж 1013,5 тоот өндөрлөг бүхий Баруун Өндөрөөс зүүн урагш 3,35 км орчимд байгаа толгойн орой (Хараат уулын овоо) хүрч дараа нь шулуун шугамаар явж 988,9 тоот өндөрлөгөөс зүүн тийш 0,6 км орчимд байгаа жижиг уулын оройд хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 899,7 тоот өндөрлөгөөс зүүн хойш 1,2 км орчимд байгаа цэг (Эрс уулын овоо) хүрч тэндээс шулуун шугамаар явж 973,0 тоот өндөрлөг бүхий Хулд уул (Дархан уул)-д хүрч цаашаа шулуун шугамаар явж 761,2 тоот өндөрлөг бүхий Өндөр Улааны зүүн зүгээс ялимгүй хойш 4,5 км орчимд байгаа цэг Номхон Хаан Бүрд овоо хүрээд цаашаа шулуун шугамаар явж Шилийн Худагийн овоо (Шилийн Худагаас зүүн өмнө 0,1 км)-т байгаа нэг овоо хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 706,2 тоот өндөрлөгийг дайран Халхын голд хүрч Халхын голын усаар
927 уруудаж мөн гол ба Шарилжийн голын салах газарт хүрээд цаашаа Шарилжийн голыг уруудаж мөн голын хойт эрэг дээр байгаа 589,0 тоот өндөрлөгөөс баруун тийш 0,2 км орчимд байгаа цэгээр голоосоо салж цаашаа шулуун шугамаар явж Оршуун голыг гатлаж гараад мөн голын баруун эрэг дээр байгаа 591,2 тоот өндөрлөг бүхий Улаан Гангын овоо (Мухар овоо)-д хүрч цаашаа шулуун шугамаар баруун урагш явж 585,9 тоот өндөрлөгөөс баруун тийш 2,65 км орчимд байгаа цэгээр Буйр нуурын эрэгт хүрч тэндээсээ Буйр нуурыг огтолж 585,9 тоот өндөрлөгөөс зүүн хойш 0,95 км орчимд байгаа цэгээр Буйр нуурын эрэгт хүрээд тэндээс шулуун шугамаар баруун урагш 1,2 км явж 585,9 тоот өндөрлөгийн баруун зүгээс ялимгүй хойш 0,5 км орчимд байгаа цэгт хүрч цаашаа шулуун шугамаар явж 602,0 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 3,9 км орчимд байгаа цэг (Шилийн Овооны хонхор)-т хүрнэ. 26. 602.3 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 3,9 км орчимд байгаа цэг (Шилийн Овооны хонхор)-ээс эхлэн хилийн шугам нь шулуун шугамаар явж Модон Хашаатын Модон тэмдэгт (616,2 тоот өндөрлөгийн хойт зүгээс ялимгүй зүүн тийш 2 км орчимд байгаа цэг)-д хүрч цаашаа шулуун шугамаар явж 598,4 тоот өндөрлөг бүхий Ар Булагийн Модон тэмдэг (Ар Дүлийн Модон тэмдэг)-т хүрч тэндээс эхлээд баруунаас ялимгүй урдуур шулуун шугамаар явж 633,6 тоот өндөрлөгөөс зүүн урагш 2,9 км орчимд байгаа цэгт хүрч, дараа нь шулуун шугамаар явж 571,5 тоот өндөрлөгөөс ялимгүй зүүн урагш 2,4 км орчимд байгаа цэгт хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж Ар Булагийн хоёр худаг (Хул Дэрс худаг)-ийн дундуур гарч тэндээс шулуун шугамаар явж 634,0 тоот өндөрлөг бүхий Еэнчийн овоо (Енчин)-д хүрч тэндээс шулуун шугамаар явж 698,2 тоот өндөрлөг (Хашаат овоо)-т хүрээд дараа нь шулуун шугамаар явж 667,3 тоот өндөрлөгөөс зүүн хойш 2,4 км орчимд байгаа цэгээр Хэрлэн голд хүрч тэндээс Хэрлэн голын усаар өгсөж Хорхойтын булгаас баруун өмнө 1,15 км орчимд байгаа цэгээр голоосоо салж шулуун шугамаар явж 641,8 тоот өндөрлөг бүхий Өндгөнтийн Тохой Хорхойтын овоо-д хүрнэ. Тэндээс шулуун шугамаар явж 764,7 тоот өндөрлөг бүхий Бүрхээрийн овоо Бүрхээр уул хүрч цаашаа шулуун шугамаар явж 827,8 тоот өндөрлөг бүхий Зараагийн овоо Зараа уул хүрээд дараа нь шулуун шугамаар явж 862,9 тоот өндөрлөг бүхий Хавцгайтын овоо Харуулын овоо хүрнэ. Цаашаа шулуун шугамаар явж 810,0 тоот өндөрлөг бүхий Шаварт Булгийн овоо Шаварт овоо хүрч тэндээс шулуун шугамаар явж 721,5 тоот өндөрлөг: 864,2 тоот өндөрлөг бүхий Чонот уул Их Нарст уул: 775,0 тоот өндөрлөгүүдийг тус тус шулуун шугамаар дайрч 764,3 тоот өндөрлөг бүхий Ширчиний оргил Ширийн овоо хүрч дараа нь шулуун шугамаар явж Тарган Цагаан нуур Тарган нуур-аас зүүн хойно байгаа монгол, хятадын хилийн шугамын зүүн үзүүрийн эцсийн цэг болох 645,0 тоот өндөрлөг бүхий Тарваган Дахын овоо 645,5 тоот өндөрлөг-нд хүрнэ. Энэ зүйлд дурдсан хоёр улсын хилийн нийт шугамыг монгол, хятад хэл дээр үйлдсэн бөгөөд энэхүү Гэрээнд хаврагдсан 1:000000 масштабын газрын зурагт тэмдэглэн тодорхойлов. ХОЁРДУГААР ЗҮЙЛ
928 Гэрээ байгуулагч Талууд тохиролцсон нь: 1. Голын урсгалаар хоёр улсын хил бологосон хэсэг газарт хилийн шугам нь уг голын үндсэн урсгалын савын төв дундуур байх болно. Хэрэв ийнхүү хил болгосон голын үндсэн урсгалын сав өөрчлөгдвөл хоёр тал жич зөвлөлдөн хэлэлцэж шийдвэрлэх хүртэл хилийн шугам өөрчлөгдөхгүй байх болно. Урсгалаар нь хил болгосон голын усыг хоёр Тал хамтран ашиглах бөгөөд голын усыг ашиглах журмыг хоёр Талын зохих байгууллагууд жич хэлэлцэн тогтооно. 2. Хил болгосон голуудад байгаа арал сайруудыг Монголын талын эрэгт ойр байгаа бол Монголын талд, Хятадын талын эрэгт ойр байгаа бол Хятадын талд хамааруулна. Голын үндсэн урсгалын савын төв дунд байгаа арал, сайруудыг аль талд хамааруулахыг хоёр Тал зөвлөлдөн хэлэлцэж шийдвэрлэнэ. Хилийн шугамыг газар дээр тогтоон тэмдэглэсний дараа шинээр арал ба сайр тогтвол энэхүү зарчмыг баримтлан шийдвэрлэнэ. 3. Хоёр улсын хилийн шугам дээр байгаа худаг, булгийг хоёр Талын хамтын мэдэлд байлган, хамтран арчилж, хамтран ашиглах болно. Худаг, булгийг хамтран арчлах, ашиглах журмыг хоёр Талын зохих байгууллагууд жич хэлэлцэн тогтооно. 4. Хоёр улсын хил болгосон замыг хоёр Талын хамтын мэдэлд байлган, хамтран арчилж, хамтран ашиглах болно. Хил болгосон замыг хамтран арчлах ба хамтран ашиглах журмыг хоёр Талын зохих байгууллагууд жич хэлэлцэн тогтооно. ГУРАВДУГААР ЗҮЙЛ Гэрээ байгуулагч Талууд тохиролцсон нь: 1. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болмогц хилийн шугамыг газар дээр тогтоон тэмдэглэх Монгол, Хятадын хамтарсан комиссыг байгуулж, энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан хоёр улсын хилийн бүх шугамыг газар дээр нь тогтоон, хилийн тэмдгүүдийг босгох, мөн хилийн бүх шугамын байршилтын зүг чиг, хилийн тэмдгүүдийн байрлалтыг нарийвчлан тодорхой бичсэн хоёр улсын хилийн тухай протоколыг төлөвлөн боловсруулах бөгөөд хилийн газрын зургийг зурж үйлдэнэ. 2. Энэ зүйлийн нэгд дурдсан протокол, хилийн газрын зургууд нь хоёр улсын Засгийн Газрын төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж энэхүү Гэрээний хавсралт болно. Хилийн шугамыг газар дээр тогтоон тэмдэглэх Монгол, Хятадын хамтарсан комиссын үйлдсэн хилийн газрын зураг нь энэхүү Гэрээний хавсралт газрын зургийг төлөөлөх болно. 3. Дээр дурдсан протокол ба хилийн газрын зурагт гарын үсэг зурмагц хилийн шугамыг газар дээр тогтоон тэмдэглэх Монгол, Хятадын хамтарсан комиссын ажил дуусгавар болно. ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ Энэхүү Гэрээг хоёр талаас батлах бөгөөд батламж бичгийг аль болох ойрын хугацаанд Улаанбаатар хотноо солилцоно. Энэхүү Гэрээ нь батламж бичгийг
929 солилцсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газрын төлөөлөгчдийн 1962 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан хэлэлцээний протоколоос бусад энэ Гэрээний байгуулагдахаас өмнөх үзийн тус хоёр улсын хилийн холбогдолтой баримт бичгүүд ба түүнд хавсрагдсан газрын зургууд нь энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүйд тооцогдоно. Энэхүү Гэрээг 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо монгол, хятад хэл дээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд хоёр эх нь адил тэгш хүчинтэй болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс эрх олгосноор Ю.ЦЭДЭНБАЛ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дөргөөс эрх олгосноор ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ 1963.3.26 №85/8587/ Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гэрээний батламж бичиг солилцов БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотод байгуулсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн Гэрээ”-ний батламж бичгийг энэ гуравдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо солилцов. Батламж бичгийг солилцсон тухай Протоколд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад явдлын Яамны орлогч сайд С.Сосорбарам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Се Фу-шэн нар гарын үсэг зурав. Батламж бичгийг солилцоход Монголын талаас БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалаах Яамны сайд Н.Банзрагч, Гадаад явдлын Яамны хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж, Б.Цэдэн-иш нарын зэрэг хүмүүс ба Хятадын талаас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин Сайдын Яамны зөвлөх Чжао Зинь, Сай Зы-шуан, Лю Жунь-шэн, мөн хоёрдугаар нарийн бичгийн дарга Чень Кан нарын зэрэг хүмүүс байлцав. 1963.3.26. №85/8587/ Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга нөхөр Майдар танаа БНХАУ, БНМАУ-ын найрамдал, харилцан туслалцах Гэрээнд гарын үсэг зурсны 3 жилийн ойг тохиолдуулан Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн өмнөөс Танд болон Танаар дамжуулан Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг, мөн ах дүү Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Хятад-Монголын ард түмний найрамдал зогсолтгүй хөгжих болтугай! Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга ФАН ЧАН ЦЗЯН 1963 оны зургадугаар сарын 1.
930 1963.3.5. №156/8628/ Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн захиргааны дарга Фан Чан-зян болон нийгэмлэгийн бүх гишүүдэд Эрхэм нөхөд өө! Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр-Майн нэгний баярыг тохиолдуулан, та нартаа ах дүүгийн хамгийн халуун баяр хүргэхийн хамт эрүүл энх, аз жаргалтай байж эх орондоо социализм байгуулах үйлс энх тайван, улс түмний найрамдлын төлөө тэмцэлдээ их амжилт олохыг хүсэн ерөөе. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Д.МАЙДАР Улаанбаатар 1963 оны дөрөвдүгээр сарын 29 1963.5.1. №121/8593/ Нөхөр Ж.Самбууд БНХАУ-ын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив БНХАУ-аас БНМАУ-д суух Онц, Бүрэн эрхт Элчин сайд Чжан Цань-мин БНМАУын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбууд өчигдөр итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барим үед хятадын талаас: БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан нар, монголын талаас: БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд О.Хосбаяр, мөн яамны нэгдүгээр хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж, ёслолын хэлтсийн эрхлэгч Ө.Сүх-очир нар байлцав. Итгэмжлэх жуух бичиг барих үед Хятадын элчин сайд Чжан Цань-мин, нөхөр Ж.Самбуу нар харилцан үг хэлэв. Хятадын элчин сайд хэлсэн үгэндээ монголын ард түмний ажилсаг хичээнгүй зүтгэл хөдөлмөрийн ачаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн талаар их амжилт олсныг тэмдэглээд, монголын ард түмний олсон амжилт бүхэнд хятадын ард түмэн бахдан баярлаж байдаг. Ах дүү монголын ард түмнээс бүтээн байгуулалтын үйл хэргээ цаашид улам хөгжүүлэхэд шинэ амжилт олохыг бид үнэн зүрхнээсээ хүсэн ерөөж байна гэв. Элчин сайд цааш хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс хил залгасан хөрш орон юм. Хятад, Монгол хоёр орны ард түмэн уламжлалт гүн зузаан найрамдалтай бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс тунхаглагдснаас хойш энэхүү найрамдал марксизм-ленинизм, пролетарийн интернационализмын үндсэн дээр шинэ дутам хөгжиж ирэв. Манай хоёр орны хооронд эдийн засаг, соёл шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллаж байгаа явдал тус хоёр улсын ард түмний найрамдлыг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна гэв. Нөхөр Ж.Самбуу хэлсэн үгэндээ Хятад орон социализмын замд орсон явдал монгол, хятадын ард түмний уламжлалт найрамдлыг цаашид бататган зузаатгах сайхан бололцоо бий болгосон тухай тэмдэглээд, хятадын ард түмэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын удирдлагын дор, тэмцлийн хүнд бэрхшээл даван туулж, эх орондоо нийгэм,
931 эдийн засгийн асар их өөрчлөлт хийн, хуучин хятадын нүүр царайг эрс өөрчилж, үндэсний эдийн засаг соёлоо хөгжүүлэх үйлсэд их амжилт олов. Монголын ард түмэн хятад анд нөхдийнхөө ололт амжилтад үнэнхүү сэтгэлээс баярлаж байдаг бөгөөд цаашдын үйл хэрэгтээ улам их амжилт олохыг ах дүү хятадын ард түмэнд хүсэн ерөөж байдаг юм гэв. Нөхөр Ж.Самбуу цааш хэлэхдээ ЗХУ болон ах дүү социалист бусад орны нэгэн адил БНХАУ нь БНМАУ-ын социалист байгуулалтад санхүү, техник, ажиллах хүчний тусламж үзүүлж байгааг монголын ард түмэн, манай засгийн газар өндрөөр үнэлэн талархаж байдаг юм гээд социалист эв нөхөрлөлийн нэг гэр бүлд багтсан манай хоёр ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаа нь пролетарийн интернационализм, марксизм-ленинизмийн хөдлөшгүй зарчмын үндсэн дээр манай хоёр ард түмний сайн сайхны тусын тулд, хүчирхэг социалист лагерь, болон олон улсын коммунист хөдөлгөөний нэгдэл нягтралыг бэхжүүлэх, Ази тив хийгээд даян дэлхийн энх тайван, улс түмний найрамдал, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын амин чухал асуудлыг энх тайван, социализмд ашигтайгаар шийдвэрлэх ашиг тусын тулд цаашид батжин хөгжинө гэдэгт бид итгэл төгс байна гэв. Хятадын элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсны дараагаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу, БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Чжан Цань-минийг хүлээн авч уулзав. Уулзалтад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Лувсанчүлтэм, Гадаад явдлын Яамны орлогч сайд О.Хосбаяр нар байлцав. 1963.9.18. №261/8733/ Нөхөр Ю.Цэдэнбалд БНХАУ-ын элчин сайд бараалхав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбалд БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Чжан Цань-мин өчигдөр бараалхав. Нөхөр Ю.Цэдэнбалд БНХАУ-ын Элчин сайдыг бараалхах үед БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, мөн Яамны хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж нар байлцав. 1963.9.25. №268/8740/ Хятадын коммунист намын төв хорооны дарга нөхөр Мао Цзе-дун танаа Таны мэндэлсний 70 насны ойг тохиолдуулан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, нөхөр дарга Танд халуун баяр хүргэж, таныг эрүүл энх, урт удаан наслах, Хятадын их ард түмний сайн сайхны төлөө, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нэгдэл нягтралыг марксизм-ленинизмийн хөдлөшгүй зарчмын үндсэн дээр бэхжүүлэх эрх ашиг, энх тайван, улс түмний аюулгүй байдлын үйл хэргийн тусын төлөө таны үйл ажиллагаанд их амжилт хүсэн ерөөе. Коммунист ёсны баяр хүргэсэн. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо. Улаанбаатар хот. 1963 оны арван хоёрдугаар сарын 25.
932 1963.12.26. №360/8832/ 1964 он ҮНЭН сонин Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Гүйцэтгэх Хороон дээр Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Г.Туваан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-минийг саяхан хүлээн авч уулзав. Уудзалтад Энх Тайван Найрамдлын Байгууллагуудын Гүйцэтгэх хорооны дарга Д.Адилбиш, МХНН-ийн тэргүүлэгчид идэвхтэн гишүүд, мөн БНХАУ-ын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар оролцов. Уулзалт дээр МХНН-ийн дарга Г.Туваан, БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-мин нар харилцан баяр хүргэж үг хэлэв. Уулзалтад оролцогсод монгол, хятадын кино сэтгүүл үзэв. Үнэн сонин. 1964.1.8. №8/8845/ 4-р нүүрт. Монгол-Хятадын 1964 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчид найрсаг хэлэлцээр хийж хоёр талаас тохиролцсоны үндсэн дээр тус хоёр улсын засгийн газрын 1964 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд энэ нэгдүгээр сарын 20-нд Бээжин хотноо гарын үсэг зурав. Энэхүү протокол ёсоор БНМАУ-аас БНХАУ-д адуу, өлөн гэдэс, арьс шир зэрэг бараа нийлүүлэх ба БНХАУ-аас БНМАУ-д торго, цемент, химийн материал, машин техникийн сэлбэг хэрэгсэл зэрэг өргөн хэрэгцээний бараа нийлүүлэх болно. Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчийн тэргүүн Гадаад Худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд З.Ганжууржав, БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчийн тэргүүн Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ли Чян нар гарын үсэг зурав. Протоколд үсэг зурах үед монголын талаас БНМАУ-ын Онц, Бүрэн эрхт Элчин сайд Д.Цэвэгмид, мөн Элчин сайдын Яамны худалдааны зөвлөх Д.Дугаржав, худалдааны төлөөлөгчийн бусад гишүүн, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад худалдааны Яамны сайд Е.Жи-жуан Гадаад явдлын Яамны азийн хоёрдугаар хэлтсийн орлогч дарга Лу Чин худалдааны төлөөлөгчийн бусад гишүүн байлцав. 1964.1.22. №22/8859/ 4-р нүүрт. Хилийн төлөөлөгчид мордов Монгол, Хятадын хилийн шугамыг газар дээр нь тодотгон тэмдэглэх Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын ээлжит худалдаанд оролцох Монголын талын төлөөлөгчид өчигдөр Бээжин орохоор мордов. Төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр
933 БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, Нийгмийг Аюулаас хамгаалах Яамны орлогч сайд хурандаа Д.Намсрайжав, Гадаад явдлын Яамны хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж нар үдэв. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын Яамны зөвлөх Жао Зинь үдэв. 1964.4.1. №92/8929/ 4-р нүүрт. Хятад ажилчдад шагнал гардуулав Манай орны бүтээн байгуулалтын ажилд оролцож, идэвх зүтгэлтэй ажилласан БНХАУ-ын харьяат ажилчдад өчигдөр шагнал гардуулав. БМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн шагнасан одон, медалийг Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүн Б.Банзрагч хятад ажилчдад гардуулав. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 9 хүн, “Алтан гадас” одонгоор 35 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 75 хүн шагнагджээ. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэг газрын дарга Б.Бадарч хятад ажилчдад талархал илэрхийлж сайн сайхныг ерөөв. Шагнагдагсдыг төлөөлж цахилгаан монтажийн газрын ажилчин Инь Зан-дүо үг хэлэв. Шагнал гардуулахад БНМАУ-ын зарим яамдын сайд, тусгай газрын дарга нар, мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-мин, Элчин сайдын яамны ажилтнууд байлцав. 1964. 4. 24. №115/9012/ 1-р нүүрт. БНМАУ-ын Гадаад явдлын Яаманд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яам ба тус улсад байгаа БНХАУ-ын зарим иргэдээс орчин үеийн чухал асуудлаар Хятадын Коммунист Намын удирдлагын баримталж байгаа алдаатай буруу үзэл санааг сурталчилсан янз бүрийн ном, товхимол, сэтгүүл, сонсгол мэдээ зэргийг манай улсын дотор элдэв аргаар шууд өөрсдөө тараах болжээ. БНМАУ-ын Гадаад явдлын Яам, 1963 оны зургадугаар сарын 28-ны өдөр БНХАУын Элчин сайдын Яаманд өгсөн санамж бичигтээ хэвлэлийн зүйл ийнхүү тараах явдлаа зогсоохыг Хятадын Элчин сайдын Яамнаас шаардаж, цаашдаа манай албан байгууллага ба хүмүүст хэвлэлийн зүйл тараахыг хүсэх бол Гадаад явдлын Яам ба Энх тайван-найрамдлын байгууллагын гүйцэтгэх хороогоор дамжуулан гүйцэтгэж байхыг мэдэгдсэн байна. Хэвлэлийн зүйлийг тараахдаа дээр дурдсан санамж бичигт заасан журмаар гүйцэтгэж байхыг БНМАУ-ын Гадаад явдлын Яам 1963 оны долдугаар сарын 3, есдүгээр сарын 11-нд Хятадын Элчин сайдын Яаманд дахин шаардсан байна. Гэтэл Хятадын Элчин сайдын Яам ба иргэд, Хятадын Коммунист намын удирдлагаас марксч-ленинч ах дүү намуудыг гүтгэн дайрсан бөгөөд ард түмний найрамдлыг бэхжүүлэх үйлст харш элдэв өгүүллийг нийтэлсэн хэвлэлийн зүйлийг БНМАУ-ын төв, орон нутгийн байгууллага ба хүмүүст шууд тараах явдлаа одоо хүртэл үргэлжлүүлсээр байгаа бөгөөд манай байгууллага, хүмүүсээс Хятадын Элчин сайдын Яамны энэ ажиллагаанд гүнээ дургүйцэж тараасан ном хэвлэлийг нь хүлээн
934 авахаас татгалзан манай зохих байгууллагуудад ирүүлсээр байна. Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын Гадаад явдлын Яам энэ тавдугаар сарын 14-нд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд нот гардуулан өгөв. Уг нотод БНХАУ-ын Элчин сайдын Яам ба БНХАУ-ын иргэдийн ийм ажиллагаа нь улсуудын хоорондын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, тус улсын дотоод хэрэгт шууд оролцсон үйлдэл гэж БНМАУ-ын Гадаад явдлын Яам дахин буруушааж, БНХАУ-ын Элчин сайдын Яам хэвлэлийн зүйлийг хойшид тараахдаа Гадаад явдлын Яамны 1963 оны зургадугаар сарын 28-ны өдрийн санамж бичигт дурдсан журмаар гүйцэтгэж байхыг дахин шаарджээ. Түүнчлэн гаж буруу үзэлтэй хэвлэл тараахаа зогсоох талаар иргэддээ заалт нэн даруй өгөхийг БНХАУ-ын Элчин сайдын Яамнаас бас шаарджээ. 1964.5.15. №136/9033/ 4-р нүүрт. БНХАУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Улаанбаатарт хүрэлцэн ирэв БНМАУ, БНХАУ-ын хилийн тухай протоколд гарын үсэг зурах БНХАУ-ын Засгийн Газрын Бүрэн Эрхт төлөөлөгч, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй дагалдах хүмүүсийнхээ хамт, энэ зургадугаар сарын 30-нд Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНМАУ, БНХАУ-ын хилийн тухай протоколд гарын үсэг зурах БНМАУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам болон бусад албаны хүмүүс угтав. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Чжан Цань-мин болон мөн Элчин сайдын Яамны ажилтан нар угталцав. 1964. 7. 1 №183/9082/ 4-р нүүрт С.Сосорбарам, БНХАУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг хүлээн авч уулзав БНМАУ ба БНХАУ-ын хилийн тухай протоколд гарын үсэг зурах БНХАУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэйг БНМАУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, энэ зургадугаар сарын 30-нд хүлээн авч уулзав. Уулзалтад Монголын талаас БНМАУ-ын засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгчийн гишүүд болон бусад албаны хүмүүс, Хятадын талаас БНХАУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгчийг дагалдан яваа хүмүүс болон БНХАУ-аас тус улсад суугаа Онц, БҮрэн эрхт Элчин сайд Чжан Цань-мин, Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. 1964.7.1 №183/9082/ Монгол, Хятадын хилийн тухай протоколд гарын үсэг зурав
935 БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай протоколд 1964 оны зургадугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Уг протоколд БНМАУ-ын талаас БНМАУ-ын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фей нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад БНМАУын талаас, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа, Гадаад явдлын Яамны коллегийн гишүүн Б. Цэдэниш, Д.Чимиддорж, НАХЯ-ны коллегийн гишүүн хушууч генерал Д.Батаа, ГЯЯ-ны хэлтсийн орлогч эрхлэгч Б.Дашцэрэн, П.Шүхэр нар болон бусад албаны хүмүүс, БНХАУ-ын талаас тус улсад суугаа элчин сайд Чжан Цань-мин, Монгол хятадын хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх хамтарсан комиссын хятадын талын төлөөлөгчдийн ахлагч Лу чин, БНХАУ-ын элчин сайдын яамны зөвлөх Бэй Бао-шань, Лу Жунь-шэн, Ван чжо-чжи хамтарсан комиссын зөвлөх Жун жи, БНХАУ-ын ГЯЯ-ны ёслолын хэлтсийн тасгийн дарга Чжан Ли-гуан, мөн яамны гэрээ эрхийн хэлтсийн тасгийн орлогч Лю и нар болон БНХАУ-ын Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. 1964.7.1. №183/9082/ Т.Рагчаа, БНХАУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийг хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа БНМАУ, БНХАУ-ын хилийн тухай протоколд гарын үсэг зурах БНХАУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэйг дагалдан яваа хүмүүсийн нь хамт энэ зургадугаар сарын 30-нд хүлээн авч уулзав. Уулзалтад БНМАУ-ын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч С.Сосорбарам болон бусад албаны хүмүүс байлцав. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн Эрхт элчин Сайд Чжан Цань-мин уулзалтад оролцов. 1964.7.1 №183/9082/ Т.Рагчаа дайллага хийв БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа, БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн Газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай протоколд гарын үсэг зурсантай холбогдуулан өчигдөр дайллага хийв. Дайллагад БНХАУ-ын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзн Пэн-фей, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт, мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Чжан Цань-мин, Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтнууд байлцав. Мөн БНМАУ-ын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам, Гадаад явдлын Яамны коллегийн гишүүд Б.Цэдэниш, Д.Чимиддорж, НАХЯ-
936 ны коллегийн гишүүн хушууч генерал Д.Батаа нар болон бусад албаны хүмүүс байлцав. Дайллага нөхөрсөг байдалд болж өнгөрөв. 1964.7.1. №183/9082/ БНХАУ-ын Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгчид эх орондоо буцав БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай протоколд гарын үсэг зурсан БНХАУ-ын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, БНХАУын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цзи Пэн-фэй дагалдах хүмүүсийнхээ хамт энэ долдугаар сарын 2-нд эх орондоо буцав. Төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНМАУ-БНХАУ-ын хилийн тухай протоколд гарын үсэг зурсан БНМАУ-ын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарам бусад албаны хүмүүс үдэж мордуулав. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-мин, Элчин сайдын Яамны ажилтан нар үдэлцэв. 1964.7.3. №185/9084/ Бээжинд дайллага болов БЭЭЖИН, долдугаар сарын 11. /МОНЦАМЭ/. БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Цэвэгмид Монгол оронд ардын хувьсгал мандсаны 43 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт хийв гэж Синьхуа хороо уламжлав. Хүлээн авалтад БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Сянь-нянь, Лу Дин-и нар, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны орлогч дарга Линь Фэн, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Хань Нянь Лун, Хятадын засгийн газрын ба ардын байгууллагуудын хариуцлагатай ажилтнууд, Хятадын Чөлөөлөх Армийн дээд тушаалын офицерууд, Хятадын нийслэлийн олон нийтийн зүтгэлтнүүд оролцов. Хүлээн авалт дээр элчин сайд Д.Цэвэгмид, ерөнхий сайдын орлогч Лу Дин-и нар үг хэлж Хятад, Монголын ард түмний эв найрамдлын төлөө хундага дэвшүүлэв. Хүлээн авалтад бас хятадад суугаа гадаадын орны дипломат төлөөлөгчид оролцжээ. 1964.7.13. №195/9094/ ЯПОНЫ ХЭСЭГ СОЦИАЛИСТ НАРТАЙ МАО ЗЭ ДУНИЙ ЯРЬСАН ЯРИАНЫ ТУХАЙД Японы социалистуудтай ярьсан Мао Зэ-дуний яриатай холбогдуулж есдүгээр сарын 2- т “Правда” сонинд нийтэлсэн өгүүллийг МОНЦАМЭ-гээр дамжуулан авч тус сонины өнөөдрийн дугаарт хэвлэв. Мао Зэ-дуний энэ ярианд хятадын удирдагчдын явуулж байгаа балмад бодлогын мөн чанар гарчээ. Нутаг дэвсгэрийн асуудлаар Мао Зэ-дун тусгаар тогтносон хөрш улсуудын нутаг дэвсгэр рүү өнгөлзөх харгис бодлогыг илт
937 баримталдаг болсныг энэ яриа харуулж байна. Түүний ярианд манай орны тусгаар тогтнолын талаар ч хятадын удирдагчид БНМАУ-ын биеэ даасан байдалд заналхийлсэн хорт, харгис бодлого явуулж байдаг нь илэрчээ. Хятадын удирдагчдын энэ балмад бодлогыг монголын олон нийт эрс эсэргүүцэж байна. Бээжинд очоод ирсэн японы хэсэг социалист нартай Мао Зэ-дуний ярьсан яриа саяхан японд нийтлэгджээ. Хятадын Коммунист Намын даргын ярьсан зүйл хөрөнгөтний сониныхны санаанд таалагдсан учир тэд үгий нь өргөмжлөн магтаж байна. Уг ярианы агуулга нь уншааад үзэхэд анхандаа үнэмшмээргүй зүйл байв. Хөрөнгөтний сонинууд олон улсын байдлыг хордуулж, социалист орныг хооронд нь маргалдуулахыг эрмэлзэхдээ юу л эс бичдэгсэн билээ. Японы хэвлэлд гарсан энэ мэдээг Бээжингийн зүгээс няцаах байх гэж бодож байсан боловч тэгж няцаасангүй. Харин ч хятадын удирдах зүтгэлтнүүд японы хэвлэлд гарсан Мао Зэ-дуний яриаг үнэхээр тэгж хэлсэн гэсэн ойлголт өгсөн байна. Бээжинд байгаа зөвлөлтийн төлөөлөгч БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Ван Виннанаас уг зүйлийг тодруулж өгөхийг хүссэнд “хэрэв Мао Зэ-дун тэгж ярьсан бол би түүнтэй санаа нийлнэ” гэж хариулсан байна. Японы “Асахи” сонин Жоу Эн-лайн мэдэгдлийг наймдугаар сарын 1-нд нийтэлжээ. Энэ мэдэгдлийн санаа нь хэрэг дээрээ Мао Зэ-дуний ярьсан зүйлтэй яг адилхан байна. Энэ бүхнээс үзвэл Хятадын Коммунист Намын даргын мэдэгдлийг японы хэвлэл тэр хэвээр нийтэлсэн нь эргэлзээгүй боллоо. Мао Зэ-дуний яриа нь хятадын удирдагчдын одоо болтол битүүхэн яриад байсан зорилго, бодлогы нь илчлэн харуулж байна. Ийм учраас ХКН-ын удирдагчид манай ард түмний эсрэг, дэлхий нийт коммунист хөдөлгөөний эсрэг тэмцэлдээ хичнээн их даварч байгааг зөвлөлтийн хүмүүст мэдүүлэхийн тул уг яриаг нийтлэх нь ашигтай юм. Хятадын удирдлагаас, ЗХУКН, марксч ленинч бусад намын эсрэг тэмцэж эхлэх дээ өөрсдийгөө марксизм-леннизмийг хамгаалж, дэлхийн хувьсгалт хөдөлгөөн, эрх чөлөөний хөдөлгөөний эрх ашгийг “хамгаал” байгаа мэтээр дүрслэн харуулахыг эрмэлзэж байсан нь илэрхий билээ. Тэр ч байтугай ХКН-ын удирдагчид, “Зөвлөлтийн ард түмэн хөрөнгөтөн болон хувирч байгаа” мэтээр ичгүүргүй өгүүлж манай нам, манай орныг гүтгэн доромжлохдоо манай орон болон социализмыг бусад орны эрх ашгийн төлөө санаа тавьж байгаа мэтээр сэтгэл нь зовохгүй ярьдаг байв. 1960 онд Хятадын Коммунист Намын удирдагчдыг манай орны эрин үеийн шинж чанар, дэлхийн дайныг сэргэмжлэн зайлуулах боломж, социализмд тайван ба тайван бус замаар шилжих зэрэг асуудлын талаар маргаан дэгдээхэд, тэднийг зөвхөн үзэл суртлын асуудлаар ЗХУКН болон марксч-ленинч бусад намтай санал нийцэхгүй байгаа юм байна гэж бодож болох байлаа. Гэтэл, ХКН-ын удирдагчид чухамхүү бичиж буй зүйлийнхээ дагуу бодож байгаа юм гэж үү? Гэсэн эргэлзэл, тэднээс маргааныг маш гүнзгийрүүлэх дутам улам бүр ихээр төрүүлж байлаа. Онолын маргааны цаана ХКН-ын удирдлагын улс төрийн зохисгүй булай зорилго нуугдаж байгаа нь улам бүр тодрох болов. Мао Зэ-дуний яриа үүний бас нэг баталгаа нь юм. Хятадын удирдагчид одоо өөрсдийн түрэмгий санаархлыг нуух гэж оролдохоо ч больсон нь ХКН-ын даргын ярианаас илэрхий байна. Японы хэвлэл мэдээлснээр Мао Зе-дун үзэл суртлын асуудлын талаар ер юм дурсаагүй байна. Тэр ярианд марксизм-леннизмийн тухай, социализмын тухай, ажилчин ангийн нэгдлийн тухай,
938 дэлхийн ажилчны болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эрх ашгийн төлөө тэмцэх тухай ганц ч үг алга. Тэр ярианд дэлхий дахины орчин үеийн байдалд ангийн үүднээс дүн шинжилгээ хийж империализмын эсрэг тэмцэлд найз нөхөд, холбоотноо сонгож авах талаар ангич ёсоор хэрхэн хандвал зохих тухай цухас хэлсэн үгч алга байна. Зөвлөлтийн эсрэг үзэл санааг дэвэргэж хамгийн харгис хүчний үндсэрхэх үзлийг өөгшүүлж буй нь Мао Зе-дуний нийж байгаа гол ажил болж байна. Мао Зе-дун завсрын бүс гэгчийн тухай зүйлээр яриагаа эхэлжээ. Энэ онол бүр 1946 онд гарсан юм. Энэ онол анхандаа юу гэж номлож байв гэвэл, хятадын удирдагчид дэлхийн бөмбөрцгийг гурван хэсэг буюу гурван бүсэд хуваасан юм. Нэгдүгээр бүс нь америкийн империализм, АНУ, хоёрдугаар бүс нь ЗХУ болон социалист бусад орон, гуравдугаар бүсэд дээрх хоёр бүсийн хооронд оршиж байгаа/үүнээс завсрын бүс гэж нэрлэсэн/ гол төлөв Ази, Африк, Латин Америкийн орныг багтааж байгаа юм. Одоо Мао Зе-дун энэ “онолдоо” зэсвэр оруулсан байна. Мао Зе-дун ЗСБНХУ-ыг “дэлхийг ноёрхохын төлөө тэмцэхийн тулд АНУ-тай хуйвалдсан” хэмээн гүтгэж, гол хоёр бүсээ хэрэг дээрээ нэг бүс болгон нэгтгэжээ. Энэ бүдүүвч нь дэлхийг “Зөвлөлт-Америкийн” бүс “Завсрын” бүсэнд багтааж байна. Үүнээс үзэхэд нийт марксист, дэлхийг нийгмийн эсрэг тэсрэг хоёр системд хувааж үздэгийг үгүйсгэж байна. Хятадын онолчдын хэлж байгаагаар бол завсрын бүс л хувьсгал дэвшилтийн биелэл болж байгаа ажээ. ЗХУ болон АНУ-ын тухайд гэвэл энэ онол ёсоор тэр хоёр улс дэлхийг ноёрхохын төлөө тэмцэх гэж “хуйвалдсан” гэнэ. Үүнийгээ үндэс болгон завсрын бүсийн улс түмэн америкийн империализмын эсрэг, мөн ялдамд нь ЗХУ-ын эсрэг тэмцэх нь чухал гэсэн дүгнэлт хийж байна. Хятадын удирдлагын онолын дасгалын гол зорилт ийм байна. Завсрын бүсийн онол гэдэг бол марксизмтай огтхон ч нийцэхгүй зүйл гэж хэлсэн төдийгөөр хязгаарлавал тун ч учир дутагдалтай болно. Энэ нь марксч бусаар үл барам марксизм-ленинизмийн эсрэг дайнч үзэл санаа юм. Марксизм-леннизмийн гол зарчим нь нийгмийн амьдралын ямарваа үзэгдэлд ангич ёсоор хандаж хамгийн тэргүүний анги пролетари ангийн байр сууринаас тэдгээр бүх үзэгдэлд дүгнэлт өгөхөд оршино. Чухамхүү ингэж хандах нь дэлхийн коммунист ажилчны намуудын Москвагийн зөвлөлгөөний Тунхаглал, Мэдэгдэлд тодорхойлсон манай эрин үеийн тухай дүн шинжилгээний үндэс болж байгаа юм. Орчин үеийн дэлхий ертөнц нь газар зүйн бүсээр биш, харин нийгмийн эсрэг тэсрэг социалист, капиталист хоёр системд хуваагдаж байна. Капитализмаас социализмд хувьсгалт ёсоор шилжиж буй нь манай эрин үеийн үндсэн агуулга болж байгаа бөгөө одоо үеийн бүх хувьсгалт хүчин болсон дэлхийн социалист систем, капиталын орнуудын ажилчны хөдөлгөөн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нэгдмэл фронтод нийлж империализмыг хамтын хүчээр хязгаарлан шахаж, энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийн төлөө тэмцэлд шинэ шинэ амжилт олж байна. Чухам ийм ангич хандлага хятадын онолчдын санаанд тохирохгүй байгаа учир тэд энэ хандлагыг бүрмөсөн таягдан хаяж байна. Хятадын онолчдын “Завсрын бүс” гэгчид империализмын эсрэг, үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа орнууд ч, империалист улсууд ч, капиталист орны ажилчин анги, хөдөлмөрчин олон түмэн ч, эрх баригч хөрөнгөтнүүд ч эрх тэгш багтаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл “Адуу хүн хоёр холилдвол” гэж нэгэн яруу найрагчийн хэлсэн шиг Мао даргын завсрын бүсэнд мөлжигч,
939 мөлжигдөгчид, дарлагч, дарлагдагчид холилдон хутгалджээ. “Ази, Африк, Латин Америкийн бүх ард түмэн империализмын эсрэг тэмцэж байгаа, түүнчлэн Европ, Канад болон бусад орон империализмын эсрэг тэмцэж байна” гэж Мао Зэ-дун яриандаа өгүүлсэн байна. Европ, Канадын хөдөлмөрчид биш, харин капиталист монопольтнууд, хөрөнгөтний харгис намууд, Францын хэт даврагчид, Боннын хонзогногчид зэргийг оролцуулан нийт Европ, нийт Канад империализмын эсрэг тэмцэж байна гэснийг анхаарч үз л дээ. Энэ бүхнээс үзэхэд империализмын эрсэг тэмцэгчид болон хувьсгалт хөдөлгөөн эгнээндээ Крупп, Тиссен, Ротшильд мэтийн ноёд, магадгүй генерал Франког ч хүртэл багтаан баяр хүргэхээс өөр замгүй болох нь ээ. Завсрын бүсийн онол ёсоор бол дэлхий ертөнц дахинд гарч буй үйл явдлын явц эвлрэшгүй зөрчилт ангийн тэмцэл, эсрэг тэсрэг нийгмийн системээр тодорхойлогдохгүй харин нэг хэсэг гүрэн, газар зүйн районыхан бусад гүрэн, районыг эсэргүүцсэн тэмцлээр тодорхойлогдох болж байна. Энэ онол аль нэг орны нийгмийн байгууллын шинж төлөвийг үнэн чанартаа ойшоохгүй байна. Ангич ёсоор хандахыг ойшоохгүйгээр барахгүй түүнийг ХКН-ын удирдагчдын их гүрний дээрэнгүй бодлогын зорилтын үүднээс гагцхүү үндсэрхэх үзлээр сольж байна. Хятадын удирдагчид тиймэрхүү хандлагыг удирдлага болгон улс төрийн аюултай тоглоомоор наадаж байна. Тэд үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд жанжлах санаархлаа хэрэгжүүлэн биелүүлэх замд социалист лагерийг саад болно гэж тээршээж буй болохоороо уг хөдөлгөөнийг дэлхийн социализмын системээс тусгаарлахыг оролдож байна. Иймээс тэд Ази, Африк, Латин Америкийн орнууд, тэр дундаа хятадыг оролцуулсан завсрын нэгдүгээр бүс гэгчийг санаагаараа зохиоцгоож байна. Хятадын удирдагчид олон улсын тайзнаа хөгжилтэй капиталист орнуудын дундаас хүчирхэг холбоотон эдийн засгийн талаар баян тарган түншүүдийг эрж байгаа учир тэд завсрын бүсэд нийт капиталист ертөнцийг бүртгэн авч “Империализмын эсрэг тэмцэгчийн” хэргэм олгож байна. Түүнээс гадна бээжингийнхэн тун чармайн зулгуйдаж байгаа импеиалист гүрнүүдэд Мао дарга үе үе хувийн хэргэм зэрэг олгож байна. Хятадын суртал нэвтрүүлэгчид өчигдөрхөн хүртэл генерал де Голлийг “фашист дээрэмчин” гэж нэрлэж байлаа. Генералийг бээжингийнхэнтэй ойртох боломжтой байгаагаа битүүхэн цухуйлгамагц түүнийг америкийн империализмын эсрэг маш идэвхтэй тэмцэгчдийн нэг болгон хувиргав. Түүгээр ч үл барам, “Франц улс Азид нөлөөгөө сэргээж болох” юм гэж хятадын удирдагчид зарим мэдэгдэлдээ улаан цайм хэлж байна. Өнөөдөр нийтлэгдэж буй ярианд ч гэсэн тиймэрхүү жишээг бид олж болох байна. Япон бол хөгжилтэй орон учир “манайд олон зүйлээр тусламж үзүүлж болох бөгөөд бид улс төрийн талаар ч бие биеэ дэмжих ёстой” гэж Мао Зэ-дун ярьж байна. Хамтран ажиллая гэсэн энэ урилгаа нийт улс оронд нь бус харин түмний эрх баригч ангид өгсөн хэргэм зэргээр төдхөн бататгажээ. Японы монопольт капитал завсрын хоёрдугаар бүсэнд хамаарна. “Японы монопольт капитал хүртэл АНУ-д бүр улам дургүй нь хүрэх болсон учир түүний зарим төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсыг илт эсэргүүцэж байна. Японы монопольт капитал одоо АНУ-ын хараанд оршиж байгаа боловч америкийн дөнгийг таягдан хаях цаг ирнэ” гэж Мао Зэ-дун хэлжээ. Өөрийн орны болон харийн дарлан мөлжигчдийн дөнгий японы хөдөлмөрчдийн тэргүүний төлөөлөгчдийн ярьж байгаагаар японы ард түмэн, ажилчин анги
940 таягдан хаяхгүй, харин японы монопольт капитал америк ахынхаа дөнгийг өөрөөсөө таягдан хайна гэсэн хэрэг болох нь ээ. Ингэхлээр франц, японы монопольт капитал империализмыг эсэргүүцэгчдийн тоонд орж байна. Хэрэв АНУ-ын монопольтнууд БНХАУ-ыг үл зөвшөөрөн хүлээх бодлогоо хянан үзэхийг өөртөө хожоотой гэж үзээд эдийн засгийн талаар хамтран ажиллах санал тавибал тэдэнд мөн л “империализмын эсрэг тэмцэгчдийн” хэргэм зэрэг олгох нь ээ? АНУ-ыг бас л “завсрын бүсэд” оруулах болно бий?Мао Зэ-дун дарга хятадын удирдлагын үнэнхүү санааг өөрөө хэнээс ч илүү сайн илчилж өгсөн учир бид түүнд талархах ёстой. Завсрын бүсийн онол нь илт үндсэрхэх бодлогоо ямар нэг “үзэл суртлын баазтай” болгох гэсэн иш үндэсгүй, найдлагагүй оролдлого мөн. АНУ, японы империалистууд, мөн Франц болон капиталист бусад орны хооронд зөрчил байгаа нь мэдээж хэрэг бөгөөд борлуулах зах зээл капитал оруулах нөлөөнийхөө хүрээний төлөө тэмцэлдэж байна. Тэр зөрчлийг хувьсгалт хүч ашиглаж байна. Гэвч империализмын үүр уурхайд гарсан зөрчлийг энх тайван, нийгмийн дэвшил хөгжлийн төлөө нийт тэмцлийнхээ эрх ашгийн үүднээс ашиглах нь нэг хэрэг, харин ангийн дайснуудтай сүлбэлдэн хуйвалдаж эедэн эвсэх нь өөр хэрэг ээ. Хятадын удирдагчид өөрсдийгөө интернациональч хэмээн өргөмжилж байгаа мөртөө Хятад Ард Улсын анд найз холбоотон ЗХУ болон социализмын бусад орны эсрэг тэмцэхийн тулд үнэн чанартаа хэнтэй ч хамаагүй хуйвалдахад бэлэн байна. Зөвлөлт Холбоот Улс болон социалист бусад орны эсрэг ХКН-ын удирдлагын явуулж байгаа тэмцэл бол “цаасан дээрх дайн” юм гэж Мао Зэдун нэрлээд тийм дайнд хүн алагддаггүй учир хэнд ч гай болохгүй гэж хэлсэн байна. Үүнд: нэгд, хятадын удирдагчид, ЗХУКН болон ах дүү бусад намтай хийж буй маргаанаа “нэг ёсны дайн” мэтээр үзэж байгаагаа энд зөвшөөрөн хүлээжээ. Хоёрт ХКН-ын удирдагчид дэлхийн коммунист болоод эрх чөлөөний хөдөлгөөний эв нэгдлийн эрх ашгийг ойшоож үзэхгүй байгаа нь энд тодорхой байна. Олон улсын коммунист хөдөлгөөнд хятадын удирдагчдын балгаар гарсан байдалд даян дэлхийн коммунистууд гүнээ сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж байна. Энх тайван, үндэснийхээ тусгаар тогтнол, нийгмийн дэвшил хөгжлийн төлөө улс түмний тэмцлийн үйлсэд хятадын удирдагчид хохирол учруулсан нь хэн бүхэнд илт болжээ. Гэтэл энэ дайнд алагдаж хэлмэгдсэн хүмүүс байхгүй учир сэтгэл түгших хэрэггүй гэж Мао Зэ-дун мэдэгдэж байна. Хятадын удирдагчдын ажил явууллагыг бид өөрсөдтэй нь адилаар үзэж чадахгүй ээ. ЗХУКН, дэлхийн коммунист хөдөлгөөн, ЗСБНХУ хийгээд социализмын бусад орны эсрэг хятадын удирдагчдын хийж буй тэмцэл бол ердөө л “цаасан дээрх дайн” биш бөгөөд тэр нь ноцтой ширүүн байдал, далайц, арга барилаараа социализмын орны эсрэг империализмын хийж буй “хүйтэн дайнаас” ялгаагүй юм. Хятадын удирдагчид ЗХУ-ын эсрэг хийж буй “хүйтэн дайндаа” хичнээн их газар авсныг нутаг дэвсгэрийн тухай асуудлаар Мао Зэ-дуний хэлсэн үг тодорхой харуулж байна. Мао Зэ-дун, зөвлөлтийн аль нэг нутагт зүгээр нэг өнгөлзөхөөр үл барам, тэр өнгөлзлөгөө “нийт нутаг дэвсгэрийн чанартай асуудал” гэгчийн салшгүй хэсэг мэтээр дүрсэлж байна. Хэт даварсан өнгөлзлөг бүхий илт түрэмгийлэн эзэгнэх зорилготой программыг бид энд үзэж байна. Энэ программ ердөө өнөөдөр буюу өчигдөрхөн гарч ирээгүй юм. Зохиогчдын нь үзэж байгаагаар, хар тамхины анхдугаар дайн дэгдэх хүртэл байсан үеийг дүрсэлсэн
941 хятадын газрын зураг бүхий шинэ түүхийн сурах бичиг 1954 онд БНХАУ-д хэвлэгдсэн билээ. Тэр зургаар Бирм, Вьетнам, Солонгос, Тайланд, Малайз, Балба, Бутан, Сиким улсуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулжээ. Энэ зурагт хятадын хил умарт зүгт Станы нурууг дагаж ЗСБНХУ-ын алс Дорнодын хязгаарыг салган тусгаарлаж өрнөд зүгт Киргиз, Таджик, Казахстаны/Балхаш нуур хүртэл/ зарим хэсгийг хятадын бүрэлдэхүүнд тус тус оруулжээ. Сахалиныг бас хятадын нутаг болгон тэмдэглэжээ. Хэрэв сурах бичигт бичсэнийг үнэмшихэд хүрвэл энэ бүх газар орон “Хятал улсын нутаг” байсны нь түүнээс тасдан салгасан юм гэнэ дээ. Тиймэрхүү сурах бичиг хэвлэсэн нь тэр үедээ дутуу хянасны харгай буюу эсвэл үндэсний үзэлт этгээдүүдийн өдөөн хатгасан явууллагын харгай мэт санагдаж байлаа. Гэвч түүнээс хойш гарсан хэрэг явдлууд тийм таамаглалыг няцаасан юм. Хятадтай хил залгаа оршдог ЗХУ болон бусад улсын зарим нутаг дэвсгэрийг Хятадын нутаг дэвсгэр болгон хийсэн газрын зургийг БНХАУ-д үргэлжлэн хэвлэсээр байлаа. Зөвлөлтийн олон зуун мянган хавтгай дөрвөлжин километр нутгийг хятадад “Зүй ёсоор” харьяалагдах мэтээр хятадын төлөөлөгчид сүүлийн үед улам олон дурсах болж байна. Бээжинд саяхан хэвлэгдсэн “Лиши Яньцю” сэтгүүлийн 1964 оны дөрөвдүгээрт: “Хэйлуцян мөрнөөс умар тийш, Уссури мөрнөөс зүүн тийш орших их нутгийг Орос улс эзэлж авсан юм...”, “Орос улс Синьцян, зүүн хойт зүгийн өргөн уудам нутгийг янз бүрийн үед хүчээр нэгтгэж авсан юм” гэх мэтээр бичжээ. Мао Зэ-дун саян яриандаа: “Байгал нуураас зүүн тийш орших нутаг зуугаад жилийн өмнө Оросын нутаг болсон бөгөөд Владивосток, Хабаровск, Камчатка зэрэг нутаг тэр цагаас хойш Зөвлөлт Холбоот Улсын нутаг болсон юм. Гэвч бид энэ талаар данс бодоогүй байгаа юм!” гэж мэдэгдсэн байна. Хятадад огт харъяалагдаж байгаагүй газар нутагт Хятадын удирдагчид ямар эрхийн үндсэн дээр өнгөлзөж байна вэ? Тэдгээр газар нутгаар хятадын цэргүүд олон зуун жилийн өмнө явж өнгөрөн хийгээд хятадын Богд хаан эрт цагт тэр нутгийнхнаас татвар гувчуур авч байсан гэдгийг тэд иш татан ярьж байна. Хэрэв ийм ноцтой чухал асуудлын тухай ярьж байгаа бишсэн бол тиймэрхүү “Түүхийн учирлалыг” балчир хүүхдийн гэнэн яриа гэхээс өөрөөр нэрлэх аргагүй байхсан. Төр улс үүсч, мөхөж, ард түмэн нь шилжин суурьшиж, үүний улмаас улс орны хил хязгаар олон удаа өөрчлөгдөж байсан баримт жишээ хүн төрөлхтний түүхэнд арвин байдаг. Хил хязгаарын тухай асуудлаар “Түүхэн иш татах” арга барил хэрэглэх юм бол санасан бүхнээ нотолж болох юм. Жишээлбэл: Англи улс урьд цагт Нормандын Ванлагийн эзэмшил байсан учраас Англи Улсыг Францын нутаг дэвсгэр мөн гэж баталж болно. Бас зуун жилийн дайны үеэр англичууд францыг бараг бүхлээр нь эзэлчихсэн учраас Франц улсыг Английн эзэмшил мөн гэж урвуулаад нотолж ч болно. Тиймэрхүү учирлал заах юм бол БНХАУ-ын хил Бээжингээс зуугаадхан километрийн зайтай өнгөрдөг хятадын цагаан хэрмээр хязгаарлагддаг гэж бас нотолж болно. Үнэхээр ч нэгэн үе хятадын хил түүгээр өнгөрдөг байсан бөгөөд уг хэрэм үүний гэрч болж байна. “Түүхэн эрхийг” үнэхээр иш татаад байх юм бол энэ тэр нь ажил хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байгаа нь тодорхой харагдах болно. XVII зууны дунд үед хятадын эзэмшил зөвхөн Хянганы нуруу хүртэл үргэлжилж байсан бөгөөд өөрөөр хэлбэл Амар мөрнөөс нилээд урдуур байсан билээ. Хянганы нуруунаас хойш орших нутаг дэвсгэрт эвенк, дагуур зэрэг уг нутгийнхан оршин
942 сууж, манжуурын довтолгоонд үе үе өртөж тэдэнд татвар гувчуур төлж байсан юм. Амар мөрний сав газрын умарт хэсгийг орос орон эзэмшиж, өмнөд хэсгий нь хятад эзэмшсэнээс хойш жинхэнэ хил хязгаар зааглан тогтоогдож эхэлсэн юм. Тийнхүү зуу гаруй жилийн өмнө уг хилийг Айгунь, Бээжингийн гэрээгээр баталсан юм. Хаант засгийн газар булаан эзлэх бодлогоо хэрэгжүүлж байсан бөгөөд хятадын эзэн хаад ч гэсэн чадлынхаа хирээр бас л тийм түрэмгий бодлого явуулж байсныг хэн ч маргахгүй. Янз бүрийн хоёр улсын нэг нь нөгөөгөөс ч хүч давуутай болж, бие биенийгээ дийлж давамгайлж байсан юм. Үүний улмаас улс түмэн зохих хэмжээгээр тархан суурьшсан билээ. Тэгэхдээ хөдөлмөрч хүмүүс бусдын нутаг дэвсгэрийг булаан эзлэх юмсан гэж хэзээ ч бодож байсангүй. Тэд аж төрж байгаа газар нутагтаа хөдөлмөрлөж, түүнийгээ хөлсөөрөө чийглэж байсан юм. Эрт урьд цагт хэн нэгэн эзэн хаан нөгөөгөө ялж, хожим нь өөрөө дийлдэж байснаар л ажилчин тариачид угаас аж төрөн хөдөлмөрлөж байгаа газраа эдлэх эрхтэй гэдэгт эргэлзэж байгаа хүмүүс тохиолдож буй нь даан ч гайхмаар юм. Хэдэн үе залгамжлан энэ газар нутагт аж төрөн хөдөлмөрлөж, түүнийгээ эх орон эцэг өвгөдийнхөө нутаг гэж үзэж байгаа зөвлөлтийн хүмүүс тэр өнгөлзлөгт нь хэрхэн хандах бол гэж бүтэн хагас сая гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг ЗХУ-ынх гэдэгт эргэлзэж байгаа тэр хүмүүс болгоосон болов уу. Тийм ч учраас одоогийн хил хязгаар түүхэн ёсоор үүсэн бий болж, амьдралаар батлагдсан бөгөөд хил хязгаарын тухай гэрээ нь харгалзан үзэхгүй айж хэрхэвч болохгүй уг үндэс юм гэж бид ярьж байна. Хаант засгийн эсрэг ажилчин анги, хөдөлмөрчин олны тэмцлийг ЗХУКН манлайлж, хаант ёсыг бүрмөсөн устгасан юм. Зөвлөлт засгийн газар оршин тогтносон анхныхаа өдрүүдэд хятадтай хуучин байгуулсан эрх тэгш биш бүх гэрээг цуцалсан нь бүрэн тодорхой юм. Зөвлөлт засгийн газрын ленинч бодлогоо үргэлжлүүлэн Порт-Артурын тэнгисийн цэргийн баазыг ашиглахаас татгалзаж, Хятад-Манжуурын төмөр замын газрыг хамтран эзэмших бүхий л эрхээ замын бүх тоног төхөөрөмж% хогшлын хамт БНХАУ-ын засгийн газарт буцалтгүй шилжүүлсэн юм. Хаант засаг Порт-Артурыг булаан эзэлж Манжуурт нэвтрэн орсныг В.И.Ленин хилэгнэн буруушааж байлаа. Гэвч “...Владивосток алс хол орших боловч манай л хот шүү дээ” гэж Ленин өөрөө хэлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улс бол хаант засгийн хэмхэрхий балгасан дээр, Зөвлөлт Бүгд Найрамдах Улсууд сайн дураар нэгдсэний үр дүнд байгуулагдсан цоо шин маягийн төр улс юм. Хаант оросын хил хязгаар империалист булаан эзлэгчдийн бодлогоор тодорхойлогдож байсан бол Зөвлөлт Холбоот Улсын хил хязгаар нь үндэстний эрх чөлөөтэйгөөр өөртөө засан тогтнох зарчмын үндсэн дээр ард түмэн сайн дураараа нэгдэн орсны үр дүнд буй болсон юм. Хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх эрхэнд нь өнгөлзөхийг Зөвлөлт Холбоот Улсад нэгдэн орсон бүх улс түмэн хэнд ч, хэзээ ч зөвшөөрөхгүй. Мао Зэ-дун ярьсан яриандаа, өөринх нь үгээр, Зөвлөлт Холбоот Улс “Ноёрхолдоо...оруулчихаад байгаа” Монгол улсын хувь заяаны талаар их харамсчээ. Энэ нь хорсол дургүйцэл хүргэхээс өөр юу ч үгүй зүйл юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улс дөч гаруй жил бүрэн эрхт социалист улс болон тогтнож байгаа бөгөөд тусгаар тогтносон улс орны бүхий л эрхийг эдлэж байгаа нь хэн бүхэнд илэрхий. Мао Зэдун тийм илэрхий солиорсон тэнэг мэдэгдэл яагаад хийх хэрэгтэй болов оо? ЗСБНХУ болон социализмын бусад оронтой найрамдалт харилцаатай байгаа тусгаар тогтносон монгол улс
943 оршин тогтнож байгаа хятадын удирдагчдын таалалд нийцэхгүй байгаа явдалд хамаг учир нь байна. Тэд БНМАУ-ын биеэ даасан байдлыг алдагдуулж хятадын нэг муж болгохыг хүсч байна. 1954 онд Н.С.Хрущев зэрэг зөвлөлтийн бусад нөхдийг бээжинд айлчлах үеэр нь энэ талаар “хэлэлцэн тохиролцохыг” хятадын удирдагчид санал болгож байсан юм. Монголын ард түмний хувь заяаг Бээжин буюу Москвад бус харин Улаанбаатарт шийдвэрлэх ёстой бөгөөд Монголын төр улсын тухай асуудлыг гагцхүү тус орны хөдөлмөрчдөөс өөр хэн ч шийдвэрлэж чадахгүй гэдгийг Н.С.Хрущев хятадын удирдагчдад мэдэгдээд энэ асуудлыг хэлэлцэхээс татгалзсан нь мэдээж юм. Дээр тэмдэглэсэн ёсоор, хятадын удирдагчид хил хязгаарын өнгөлзлөгийг ямар нэг бүхнийг хамарсан зарчим болгон сүр бадруулахыг оролдож байна. Энэ нь олон улсын харилцааны үндсийг хөндөж байгаа юм. Хэрэв улс бүхэн Бээжингийнхний жорыг дагаж түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон хил хязгаарынхаа талаар бие биедээ өнгөлзөөд эхэлбэл юу болохсон билээ? Энэ асуудалд хариулахад төвөгтэй биш. Тийм замаар орвол олон улсын түгшүүртэй байдлыг гарцаагүй хурцатгаж, үүнээс үүсэн гарах бүхий л хор уршиг нь дайны будлиан гаргах аюултай байдалд хүргэх юм. Нутаг дэвсгэрийн маргаан хил хязгаарын тухай асуудал бол маш эмзэг асуудал юм. Нутаг дэвсгэрийн тухай асуудлын шинж чанарыг ялган салгаж зааглан ойлгох нь хэрэгтэй юм. Колонийн шившигт системийн үйлдэгдлийг устгах, уг үндэстэн оршин сууж байгаа боловч империалистуудын эзэмшилд байгаа газар нутгийг эргүүлж авах гэсэн улс түмний шудрага эрмэлзлийн тухай ярих юм бол өөр хэрэг. Жишээ нь Гоаг эх нутагтаа эгүүлэн авч нэгтгэх гэсэн энэтхэгийн ард түмний эрхийн талаар маргах юм ер алга. Мөн Өрнөд Ирианыг бүгд найрамдах улсынхаа бүрэлдэхүүнд эгүүлэн авах эрх Индонезид нэгэн адил маргаангүй байсан юм. Хятад орны нэг хэсэг нь мөн бөгөөд хүн амын олонхи нь хятад үндэсний хүмүүс байгаа. Тайвань, Гонконгийг чөлөөлж, дахин нэгтгэж авах бүх эрх Хятад Ард Улсад бий гэж бид хэлж байсан, одоо ч хэлж байна. Иймэрхүү жишээг олноор дурдаж болно. Түүхэн ёсоор улсуудын хооронд тогтсон хилийг хянаэ засварлах, гитлерийн фашизм, японы милитаризмыг бут цохисны үр дүнд дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хянаж өөрчлөх явдлыг ямар нэг хэлбэрээр тулгах гэсэн оролдлогоос үүсэн тавигдаж буй нутаг дэвсгэрийн талаар өнгөлзөх явдал бол шал өөр зүйл юм. Сая сая хүнээ алуулж байж ялалт хийсэн улс түмэн ийм эрмэлзлэлийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулсан бөгөөд улс түмний энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт тохирч байгаа олон улсын хэлэлцээрийн бүх системийг Мао Зэ-дун Японы социалистуудтай ярилцахдаа тун ч гайхмаар огт зовлонгүй баллан хаяж байна. Зөвлөлт Холбоот Улсын булаан эзэлсэн газар хэтэрхий их байна гэж Мао Зэ-дун хэлээд, үндсэрхэг үзлийн шуналыг дэврээхэд тус болох гэсэн илэрхий зорилгоор зарим нутаг дэвсгэрийг нэрлэж тоочсон байна. Европ, Азийн улсуудын одоогийн хил ямар шалтгаанаар, ямар түүхэн нөхцөл байдлын дунд тогтсоныг хятадын удирдагч ойлгохгүй байна гэж үзэхэд бэрхтэй юм. Одоогийн нөхцөлд улс орнуудын газар нутгийг дахин хуваах гэсэн аливаа оролдлого нь ямар аюултай хор уршиг тарьж болохыг ч энэ хүн ухаарахгүй байна гэж үзэхэд бэрхтэй юм. Мао Зэ-дун зөвхөн манай орны эрх ашиг руу гар зангаж буй дүр үзүүлж байна. Гэвч хил хязгаарыг хянаж өөрчлөх гэсэн иймэрхүү өдөөн хатгалгын чанартай уриалга
944 нь/хэрэг болгон авч үзвэл/ Европ, Азийн орнуудын хооронд олон шаардлага харилцан тавилцах, гомдол эрэх явдал, шийдвэрлэж болшгүй будлиан зайлшгүй үүсгэх болно. Энэ бүхэн нь аяндаа тодорхой бөгөөд социализмын орнуудын улс түмний хооронд гагцхүү ямар нэг шалтгаанаар үл итгэлцэх явдал, дайсагнал төрүүлэхийг өөрсөддөө ашигтай гэж үзсэн этгээдүүд л тийм байдал гаргаж болно гэж хэлэх үндэс гарч байна. Мао Зэ-дун чухам ийм зорилгоор хэд хэдэн социалист орны хооронд оршиж буй хилийн асуудал гэгчийг зохион тавихыг оролдож байна. Гэвч энэ оролдлого бүтэлгүй болж нурах нь урьдаас тодорхой юм. Социализмын орнуудын улс түмний найрамдал хамтын ажиллагааг сулруулж хэн ч чадахгүй. Хятадын удирдагчдын үндсэрхэх үзэл их гүрний дээрэнгүй аашийг капиталист ертөнцийн жолоо баригчид аль хэдийнээс эхлэн анхаарч ирсэн юм. Ийм учраас японы социалистуудын баруун жигүүрийн төлөөлөгчид Хүрэлийн арлын асуудлыг чухамхүү Мао Зэ-дунд тавьж, ХКН-ын даргаас чухам хүссэн хариултаа авсан нь санамсаргүй хэрэг биш. Эдгээр арал Зөвлөлт Холбоот Улсын эзэмшилд бүрэн шилжсэн явдал бол Мао Зэ-дуний батлан хэлэхийг оролдож байгаа шиг ЗХУ түрэмгийлэн эзэлсний үр дүн биш гэдэг нь мэдээж билээ. 1918 оноос эхлэн зөвлөлтийн алс дорно зүгийн нутаг дэвсгэрийг булаан эзлэх төлөвлөгөө боловсруулан, түүнийгээ биелүүлэхийг удаа дараа оролдож ирсэн японы империализмын түрэмгий бодлогыг тас цохих зайлшгүй шаардлагаас үүсч тэрхүү асуудал тавигдсан юм. Японы милитаристуудын түрэмгий төлөвлөгөөгөөр зөвлөлтийн алс дорнодод довтлох чухал түшиц газар болгох онцгой үүргийг Хүрэлийн арал гүйцэтгэх ёстой байлаа. Ингэхлээр японы цэргийн эрхтнүүдийн тийм бололцоог үгүй хийх ёстой байсан нь ойлгомжтой. Үүнийг тэр ёсоор нийсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах энэ арга хэмжээг хятадын төлөөлөгчид тухайн үедээ удаа дараа сайшааж байсан билээ. БНХАУ-ын засгийн газар 1951 оны наймдугаар сарын 15-ны мэдэгдэлдээ: “Хүрэлийн арлыг шилжүүлэн өгөх, Сахалины арлын өмнөд хэсэг, түүнтэй ойролцоо байгаа бүх арлыг Зөвлөлт Холбоот Улсад эгүүлж өгөх ёстой” гэж өгүүлсэн билээ. Тэр цагаас хойш энэ районы байдал үндсээрээ өөрчлөгдөж, ЗСБНХУ, социалист бусад орныг түрэмгийлэх түрэмгийллийн аюул занал бүр үгүй болсон гэж хэлж болох уу? Хэрхэвч болохгүй. Японыг урьдын адил цэрэг дайны балмад түрэмгийллийн замд түлхэн оруулахыг хүсэгч империалист хүчин японд, түүний ард түмний санаа зоригийг сөрөн идэвхжиж байна. АНУ-ын цэргийн баазууд японд байгаа бөгөөд тэдгээрийг Пентагон Зөвлөлт Холбоот Улс ба Азийн социалист бусад орны ойролцоо байлгаж байгаа нь жирийн хэрэг биш ээ. Хэдхэн өдрийн өмнө японы засгийн газар АНУ-ын улигласан шаардлагад буулт хийж атомын шумбадаг онгоц японы усан буудлуудад оруулах эрх олгосон, өөрөөр хэлбэл эдгээр усан буудлыг цэргийн бааз болгон ашиглахыг АНУ-д зөвшөөрсөн билээ. Байдал ийм байхад тэдгээр арлыг ЗСБНХУ, Японд өгөх ёстой гэж мэдэгдэж байгаа явдал бол ганц Япон ч бус, бас америкийн милитаристуудын ашиг сонирхолд нийцэж буй хэрэг мөн. Хэрэв Мао Зэ-дуний түүхэн зарчим гэгчийн үүднээс үзвэл энэ нутаг дэвсгэрийг эзэмших бүх эрх Зөвлөлт Холбоот Улсад бий юм. Гэвч Мао дарга өөрийнхөө дэвшүүлсэн зарчимд туйлын зарчимгүй хандаж байна. Өөрн тн ашигтай болбол Мао түүнийг иш татаж, хэрэв улс төрийн муу санааны үүднээс түүнийг зөрчих хэрэгтэй болбол зөрчиж байгаа юм. Хүрэлийн арал руу өнгөлзөн
945 булаацалдах хууль зүйн болон ёс суртахууны ямар ч үндэс байхгүй, байж ч болохгүй. Гэвч энэ нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд ЗСБНХУ-ын эрх ашгийг хохироолгүй японы ард түмний хэрэгцээ шаардлагад нийцэх шийдвэр эрж сүвэгчилж болохгүй гэсэн хэрэг огт бишээ. Нутаг дэвсгэрийн асуудлын талаар хятадын удирдлагын баримталж байгаа бодлого интернационализмаас хол зайтай байгааг Мао Зэ-дун ойлгохгүй баймааргүй юм. Энэ сэтгэгдлээ арилгах гэж Мао зөвхөн түүхэнд бус бас “шудрага ёсонд” гомдож, заалдаж байна. Дэлхийн бөмбөрцгийн хүн ам адилгүй хуваарилагдсан учраас нутаг дэвсгэрийг дахин хуваарилахыг “шударга ёс” шаардаж байгаа юм гэж үзэж буй явдалд түүний сэдвийн уг чанар оршиж байна. Энэ сэдэв хуурмаг хоосон болох нь хэн бүхэнд илтээ. Газар дэлхий дээр хүмүүс тархан суусан нь нарийн төвөгтэй урт удаан хөгжлийн үр дүн бөгөөд үүний улмаас янз бүрийн ард түмэн адил бус нөхцөлд амьдран сууж байгаа юм. Ийм учраас л коммунистууд бүх ард түмэнд шилдэг сайхан амьдрал хангаж өгөхийн төлөө тэмцэж байгаа юм. Бүх дэлхий дээр социализм ялж, үйлдвэрлэх хүчин хааяагүй өндөр хэмжээнд хүрсэн үед үндэстнүүдийн бие биедээ ойртох явц, янз бүрийн ард түмний амьдралын нөхцөл дахь ялгааг аажмаар арилгахад хүрнэ. Ийм нөхцөлд дэлхийн бөмбөрцөг дээр хүмүүсийг адил тэгшээр нутаглуулах асуудлыг шийдвэрлэх бололцоотой болно. Гэвч энэ бол иээдүйн хэрэг. Эсрэг тэсрэг нийгмийн систем оршин тогтнож төр улс, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх бодит процесс явж байгаа одоо үед асуудлыг ингэж тавих нь маш хортой. “Оршиж амьдрах орон зайг” өргөтгөх зорилгоор хамгийн харигис дайн дэгдээж байсан олон баримтыг түүх мэднэ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр “нутаг дэвсгэрийн шударга бус хуваарилалтын” тухай Мао Зэ-дуний бодол төдий л шинэ зүйл биш ээ. Мао өөрөөс нь өмнө нэрд гарагсдаар арай л бардамнан бахархаж чадахгүй байх. Мөн түүнчлэн “Японы сүр жавхлангийн” тухай коммунист хүний амнаас гармааргүй юм хэлж байгаа Мао Зэ-дуний санаа бодлыг анзаарахгүй өнгөоч болохгүй. ХКН-ын удирдагчдын их гүрний үзэл олон улсын харилцаан дахь хэрцгий хүчний өмнө сөгдөж байгаа нь энэ бодолд тодорхой гарч байна. Юуг японы ард түмний сүр жавхлан гэж Мао Зэ-дун үзэж байна вэ? Хөдөлмөрт дуртайг нь уу? Японы ард түмэн богино хугацааны дотор өөрийн орныг дэлхийн тэргүүний гүрний зэрэгт хүргэж, эд материал болон оюуны гайхамшигт соёлыг бий болгосны нь хэлж байна уу? Үгүй. Энэ бүхэн түүний анхаарлыг татахгүй байна. Дөчөөд оны эхээр Зүүн-Өмнөд Ази Далайн орнуудын асар уудам нутгийг түрэмгийлэн эзэлсэн японы дайнчдын гэмт хэргийг Мао Зэдун ер бусын баяр хөөртэйгөөр ярьж байна. Нэг үгээр хэлэхэд Мао дарга японы самуурай нарын түрэмгий ажиллагаа, өөрөөр хэлбэл, японы ард түмэн өөрөө үндэсний гутамшиг гэж үзэж байгаа зүйлийг японы үндэсний сүр жавхлан гэж хэлж байна. Ямар ч орон, хэзээ ч цэргийн балмад түрэмгийллийн замаар сүр жавхлан оолж байгаагүй гэдгийг түүх сургаж байна. Ард түмэн нийгмийн хөгжил дэвшил, найрамдал, хамтын ажиллагааны замаар жинхэнэ сүр жавхланг олно. Хятадын ард түмний үндсэн эрх ашиг мөн тийм замаар явна гэдэгт бид итгэж байна. Социализмын эрх ашиг, улс түмний энх тайван, аюулгүй байдлын эрх ашгийг хүндэтгэн хайрлагч хүн бүхэн БНХАУ-ын удирдагчдын түрэмгий үзэл, ард түмний хувь заяаг хөндсөн асуудлаар тоглох гэсэн оролдлогыг хамгийн эрс шийдвэртэйгээр зэмлэх буруушаахгүй байж чадахгүй. Хятадын удирдагчдын жинхэнэ санаа бодол илрэн
946 гарч байна. Энэ санаа бодол нь энх тайван, социализмын хэргийн ялалтын төлөө тэмцэх тэмцлийн эрх ашигтай огт нийцэхгүй бөгөөд их гүрний дээрэнгүй үзэл, жанжлах үзэл нэвт шинэгсэн юм. Японы социалистуудтай Мао Зэ-дуний ярьсан яриа дээрхийн хамгийн тов тодорхой нотолгоо болж байна. 1964. 9.6. №250/9149/ 1-р нүүрт. Японы социалист нартай Мао Зэ-дуний ярьсан нь Коммунист, ажилчны хөдөлгөөн, социалист лагерийн нэгдэл нягтралд хохирол учруулж байгаа хятадын удирдагчид ямар балмад дээрэнгүй үзэл баримталж,манай ард түмний эрх ашигт хэрхэн өнгөлзөж байгааг өөрийн уншигчдад танилцуулахын үүднээс энэ зүйлийг нийтлэв. ТОКИО. Наймдугаар сарын 28. /ТАСС/ Саяхан БНХАУ-д Козо Сасаки тэргүүтэй парламентын депутат хэсэг социалист нарын зочилсон тухай өгүүлэл “Хүрэлийн арал Японд буцаж очих ёстой гэж Мао дарга, ЯСН-ын төлөөлөгчдөд хэллээ” гэсэн гарчигтайгаар Зизи Цусин агентлагаас хэвлэн гаргадаг “Секай Сюхо” гэдэг долоо хоног дутмын сэтгүүлд нийтлэгджээ. Уг өгүүллийг бага зэрэг товчлон орчуулж дор нийтлэв. ЯСН-ын олонхийн сөрөг бүлэглэлийн Козо Сасаки тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүн бүхий парламентын депутат хэсэг хүн Бээжин хотод долдугаар сарын 10-нд ХКН-ын дарга Мао Зэ-дунтэй удаан хугацаагаар ярилцлаа. Энэ ярианы явцад “Хүрэлийг буцааж өгөх тухай асуудалд Японы баримталж байгаа байр суурийг дэмжиж байна” гэдгээ Мао Зэ-дун мэдэгдэв. Тэдгээр хэсэгхүн долдугаар сарын 12-т Гонкогт хүрч ирээд энэ тухай Японоос тэнд сууж байгаа сурвалжлагч нарт ярьсан байна. Энэ ярианы агуулга гойд анхаарал татаж байна. Сасакийн хэсгийг дагалдаж явсан ЯСН-ын штабын нарийн бичгийн дарга Акио Касахара, Козо Сасакийн өөрийнх нь болон Ситиро Мацумото, Сигео Осиба нарын хийсэн тэмдэглэл дээр тулгуурлан социалист нартай Мао Зэ-дуний хийсэн ярианы агуулгыг тайлбарласан байна. Энэ тайлбарыг Мао даргын ярианы агуулгыг гаргаж чадсан үнэтэй материал гэж үзэж болно. Ардын хурлын танхимд болсон энэ яриа 2 цаг 40 минут үргэлжилсэн нь ер бишийн урт хугацаа юм. Яриан дээр Японы талаас Сасакийн хэсгийн таван гишүүн болон ноён Касахараас гадна Бээжинд Сасакийн хэсгээс тусгайдаа хүрч ирсэн Хисао Курадо нарын гурван хүн, Канемицу Хососако тэргүүтэй таван хүнтэй хэсэг, Тецуо Ара тэргүүтэй дөрвөн хүн бүхий хэсэг, Сукецугу Сога нарын арван нэгэн хүнтэй хэсэг, Харуо Окада, Минору Оно нар, тэрчлэн Бээжин хотод сууж байгаа Кинказу, Сайнонзи нарын бүгд 32 хүн байлцлаа. Хятадын талаас Мао даргаас гадна Ляо Чэн-жи, Жао Ань-бо нар болон Японтай харилцах харилцааны талаар нөлөө бүхий бусад зүтгэлтэн байлцлаа. Мао даргын хэлсэн үгийн агуулгыг бид дор сийрүүлье. Завсрын бүсийн онолын талаар Ярианы эхэнд дарга Мао дараах сэдвийг сөхөж гаргав. “Япон Хятад хоёр нягтран нэгдэж бие биетэйгаа хамтран ажиллах ёстой. Япон бол аж үйлдвэрийн хувьд харьцангуйгаар илүү хөгжсөн орон юм. Ийм учраас бидэнд олон зүйлээр туслаж чадна. Улс төрийн хувьд ч бид
947 бие биеэ дэмжих ёстой. Бид хэдэн жилийн өмнө байсантай адил бие биенийхээ эсрэг хандах гэж үү” гэв. Өнгөрсөн үед Японоос Хятадад түрэмгийлж байсан тухай асуудлаар Мао дарга, Козо Сасаки болон бусад зүтгэлтэн нартай саналаа солилцоод америкийн империализм болон завсрын бүсийн тухай асуудлыг хөндөж улмаар дараах санааг гарган хэлэв. Дайны үр дүнд Япон улс америкын империализмын ноёрхолд орсон юм. Тэрчлэн америкийн империализм Өмнөд Солонгос, Филиппин, Тайланд зэрэг газрыг ноёрхож байна. Номхон далайн өрнөд хэсэг, Зүүн Өмнөд Азид АНУ-ын гар сунан хүрч байна. Энэ гар дэндүү урт сунажээ. АНУ, Европод ноёрхож, тэд Канадыг ноёрхон, Кубаас бусад Латин Америкийг ноёрхож байна. Тэдний сунасан гар Африкийг ч хүрлээ. Аки, Африк, Латин Америкийн бүх ард түмэн империализмын эсрэг тэмцэж, тэрчлэн Европ, Канад бусад орон империализмыг эсэргүүцэн тэмцэж байна. Империалистууд хүртэл империалистаа сөрөн эсэргүүцэж байна. Де Голлийн үйл ажиллагааг тийм биш гэх үү? Эдүгээ үед дэлхий дээр завсрын хоёр бүс оршиж байна. Завсрын нэгдүгээр бүс нь Ази, Африк, Латин Америк юм. Хоёрдугаар нь Европ умарт Америк, Далайнхан юм. Японы монополит капитал бол хоёрдугаар завсрын бүсэнд багтана. Тэр нь АНУ-д дургүйцэж, түүний зарим төлөөлөгчид Нэгдсэн Штатын эсрэг илэрхийгээр сөрөн босч байна. Одоохондоо Японы монополит капитал АНУ-аас хараат байдалд оршиж байгаа боловч хэсэг цаг улирахад тэр нь америкийн дөнгийг биенээсээ сэгсрэн хаях болно. Япон үндэстэн бол аугаа их үндэстэн юм. Тэр АНУ-тай дайн хийж байсан. Мөн Англи, Францтай дайтсан. Пирл-Харборт довтолж Вьетнам, Филиппин, Тайланд, Малайз, Индонезийг эзлэн авч байлаа. Түүний довтолгоо Энэтхэгийн дорнод хэсэгт хүрч байсан билээ. Энэ бол би, японы империализмын түрэмгийллийг дахин давтагдахыг зөвшөөрч буй хэрэг хараахан биш юм. Гэвч би, Японы монополит капитал АНУ-ыг шилэн хүзүүн дээрээ мөнх суулгаад байх болно гэж бодохгүй байна. Хэрэв Япон бүрэн төгс тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа Азийн хүчнүүдтэй холбоо тогтоож хамтран ажиллавал түүнээс сайн юм гэж байхгүйсэн билээ. Хятад, Зөвлөлтийн маргааны тухай Хятад, Зөвлөлтийн маргаан гэгчийн тухай асуудалд орж Мао, Зөвлөлт улсаас Энэтхэгт үзүүлсэн цэргийн тусламжийн тухай, Хятадаас зөвлөлтийн мэргэжилтэн, техникчдийг татан авсан зэрэг асуудлыг сөхөв. “1956 онд болсон ЗХУКН-ын ХХ их хурлаас хойш Зөвлөлт улс болон бидний хоорондын харьцаа улам улмаар муудсаар байна” гээд тэр мэдэгдэхдээ: “Үүнд биднийг өдсөн юм. Бид түүнийг нь няцааж байна. Илэрхий өргөн шүүмжлэлийг ядаж гурван сар зогсооё гэж бидэнд санал болгосон. Бид хариуд нь түүнийг гурван өдөр ч гэсэн зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Бид 25 жилийн турш дайн хийсэн юм. Түүний 22 жил нь иргэний дайн ба Японы эсрэг хийсэн дайнд, гурван жил нь Солонгос дахь дайнд оногдож байгаа юм. Би урьд багш байлаа. Дайн гэж юу болохыг мэдэхгүй явлаа. Гурван багш намайг дайнд сургалаа. Үүний нэг дэх нь Чан Кай-ши, хоёр дахь нь Японы империализм, гуравдугаар нь америкийн империализм билээ. Дайн гэдэг тодорхой юм. Дайн хийсэн цагт хүн үхэж үрэгддэг. Дээрх 25 жилийн дайнд хятадын ард түмэнд учирсан гарз гэвэл хэдэн арван сая алагдаж, шархадсан хүн билээ. Цаасан дээрх дайны тухайд гэвэл
948 тийм дайнд хүн үхэхгүй юм. Энэ талаар бид хэд хэдэн жил байлдаж буй боловч нэг ч хүн үхээгүй байна. Цаашид бид энэ дайныг 25 жил үргэлжлүүлэхэд бэлэн байна. Нутаг дэвсгэрийн асуудлын тухай Социалист намын Хоккайдо арал дахь штабын төлөөлөгчдийн тэргүүн Тецуо Ара “Бидний мэдээгүй байсаар атал Ялтын хэлэлцээр ба Потсдамын гэрээгээр Хүрэлийн арлуудыг авсан байлаа. Бид түүнийг буцааж өгөхийг шаардаж байгаа бөгөөд үүнтэй уялдуулан Мао даргын саналыг сонсмоор байна” гэж асуув. Үүнд хариу болгож доорхи зүйлийг хэлэв. Зөвлөлт улсын эзлэн авсан нутаг дэндүү их байна. ЗХУ, Ялтын хэлэлцээр ёсоор Монголын тусгаар тогтнолыг хангах нэрийдлээр, үнэндээ энэ орныг ноёрхолдоо оруулчихаад байгаа юм. Монгол улс бол Хүрэлийн арлуудыг бодвол үлэмж том нутаг дэвсгэр эзэлдэг. 1954 онд Хрущев, Булганин нарыг Хятадад хүрэлцэн ирэхэд бид энэ асуудлыг сөхөж тавьсан боловч бидэнтэй үг хэлэлцэхээс татгалзсан юм. Тэр Румыны нутгийн хэсгийг өөртөө авсан Дорнод Германы хэсгийг салган тусгаарлаад, нутгийн оршин суугчдыг өрнөд хэсэг рүү нь хөөж явуулсан. Польшийн хэсгийг таслан авч Оросын бүрэлдэхүүнд оруулаад төлөөсөнд нь Дорнод Германы хэсгийг Польшид шилжүүлэн өгсөн билээ. Үүнтэй адил явдал бас Финляндад болсон юм. 1964.9.10. №254/9153/ БНХАУ-ын 15 жилийн ойн баярт БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид оролцох болов БНХАУ-ын тунхагласны 15 жилийн ойд БНМАУ-аас төлөөлөгчдөө ирүүлнэ үү гэсэн ХКН-ын Төв Хороо, БНХАУ-ын засгийн газрын урилгыг 1964 оны есдүгээр сарын 16-нд Бээжинд дипломат шугамаар өгчээ. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд хаягласан энэ урилгаа гардуулан өгөхдөө нам-засаг, засгийн газар, олон нийтийн байгууллагын алины ч төлөөлөгчдийг ирүүлэхэд болно. Төлөөлөгчид огт ирүүлэхгүй ч байж болно гэсэн тайлбар хийжээ. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл урилгыг хүлээн авч, хятадын их ард түмнийг хүндэтгэн, манай хөрш хоёр ард түмний найрамдлыг пролетарийн интернационализмын үндсэн дээр цаашид бэхжүүлэх зорилгыг удирдлага болгон, БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг уг баярт оролцуулахаар шийдвэрлэж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Сономын Лувсан/төлөөлөгчдийн тэргүүн/, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хорооны дарга Сампилын Жалан-аажав, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Дондогийн Цэвэгмид, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ширнэнгийн Дагва, Монголын энх тайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хорооны дарга Равдангийн Гүрбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр томилов. 1964.9.27. №271/9170/ БНМАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчид Бээжин орохоор мордов
949 БНХАУ-ыг тунхагласны 15 жилийн ойн баярт оролцох БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчид өчигдөр Бээжин орохоор мордов. БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал дээрээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Моломжамц, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдар, Т.Рагчаа, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд М.Дүгэрсүрэн нарын зэрэг албаны хүмүүс үдэж мордуулав. Мөн төлөөлөгчдийг үдэж мордуулахад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайн Жан Цань-мин тус Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтнууд байлцав. 1964. 9.30. №274/9173/ 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын Яаманд дайллага болов БНХАУ-ыг тунхагласны 15 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Жан Цань-мин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Дүгэрсүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд М.Дүгэрсүрэн, Монголын энх тайван найрамдлын байгууллагын гүйцэтгэх хороо, Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтнууд, монгол-хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчид, нийслэлийн соёл, урлагийн зүтгэлтэн оролцов. Мөн гадаад орнуудаас тус улсад суугаа Элчин сайдын Яамны тэргүүн, гишүүд дайллагад байв. 1964.10.2. №276/9175/ БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд нөхөр М.Дүгэрсүрэн Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 15 жилийн ойг тохиолдуулан утас ирүүлж баяр хүргэсэнд тань талархлаа илэрхийлье. Хятад, монгол хоёр улсын ард түмний найрамдал тасралтгүй батжих болтугай. БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд ЧЭНЬ И Бээжин 1964 оны аравдугаар сарын 18 1964.10.20. №294/9193/ Монгол-Хятадын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа БНМАУ, БНХАУ-ын шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийг биелүүлэх байгууллагуудын III чуулган энэ оны арванхоёрдугаар сарын 3- наас 10 хүртэл Бээжин хотод хуралдаж протоколд гарын үсэг зурав. Чуулган нөхөрсөг, харилцан ойлголцох байдалд болов. БНМАУ-ын төлөөлөгчид БНХАУ-д байх хугацаандаа БНХАУ-ын зарим үйлдвэрийн газраар оров. Хоёр тал Протоколд дурдсаны дагуу цахилгаан