The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:12:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (3)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

1500 дэлгүүрээр явж байсантай тааралда тэдэнтэй таксидаж ирэв. Мөн Хонконгийн морин тойруулгад нэгэн бизнесмен үлдэж түүнийг авахаар буцаж давхиснас дэлгүүрт өнгөрөөх цаг бараг гучин минутаар хорогдож бүсгүйчүүд будлиу бизнесменийг “барьж идэхээ” шахлаа. Хонконгод албан ёсны арга хэмжээнүүд хөтөлбөрийн дагуу болж өнгөрөв. Хамгийн завгүй нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаныхан Айлчлалыг зохион байгуулсан хүмүүс сайн ажиллсан нь харагдаж байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар, хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд хамгийн завгүй байж, цаг тухайд нь мэдээлэл дамжуулах зэрэг хамаг гол ажлыг нугалж буй ч огт ядарсан шинжгүй байх нь үнэхээр ажилдаа профессионал болохыг харуулж байв. Бизнесменүүдийн хэсэгт паспорт нь олдохгүй болсон, зарим уулзалтаас нэрийг нт хоцроосон зэрэг бага сага проблем гарсан сурагтай байв. Харин зарим бизнесменүүд Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд яваа хэрнээ Бээжин, Хонконгод үлдэж хоцорсон нь төрийн тэргүүнээ хүндэтгээгүй хэрэг боллоо гэж Тамгын газрын ажилтнууд ярьж байлаа. Бүхэлдээ айлчлалыг тун сайн зохион байгуулсан учир Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, айлчлалын бэлтгэл ажилд оролцсон хүн бүрт баярлалаа гэх нь зөв болов уу. Ерөнхийлөгчийн үг зочдын сэтгэлийг хөдөлгөлөө Хөх хотод Ерөнхийлөгчийг маш дотно хүлээж авлаа. Малчин айлд зочилж цагаан идээний үйлдвэрээр орсрн тухай телевизээр дэлгэрэнгүй мэдээлсэн учир нурших нь илүүц биз. ӨМӨЗО-ны тэргүүлэгч Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт хүндэтгэлийн зоог барих үеэр Өвөрмонголын ардын театрын дуучид, бүжигчид урлагийн тоглолт үзүүлсэн юм. ӨМӨЗО-ны тэргүүлэгч хоёр орны найрамдал хамтын ажиллагааны ирээдүйн төлөө дахин дахин хундага өргөж байлаа. Ерөнхийлөгч маань бидний цөөхөн монголчуудын яс махны тасархай өвөрмонголчуудыг харж хандаж яваарай гэсэн утгатай сайхан үг хэлсэн нь ар, өвөр монголчуудын аль алины нь сэтгэлийг хөдөлгөлөө. Монгол үндэсний хувцас өмссөн гоолиг бүсгүйчүүд цагаан хадаг дээр хундагатай архи барьж, сөгдөн шахаж албаны төлөөлөгчдийг маань нэлээд сандаргав. Зоог өндөрлөж, нисэх будал явах хүртэл бас жаахан зав үлдсэн учир төлөөлөгчид хоорондоо бяцхан салах ёс хийв. “МИАТ”-ын захирал оргилуун дарсаар дайлав Ингээд “МИАТ”-ынхаа онгоцонд сууснаар айлчлалын толгой эргэм тав хоног өндөрлөх ойртов. Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар айлчлалд оролцсон бүх хүмүүст талархсанаа илэрхийллээ. Түүний дараа “гэртээ” ирсэн “МИАТ”-ын захирал Нямдаваа оргилуун дарсаар бүгдийг дайлав. Маш үзэмж сайтай гадаад төрхтэй “МИАТ” нэртэй энэ оргилуун дарсыг захиалгаар гадаадад үйлдвэрлэсэн бололтой. Онгоцны цонхоор Улаанбаатарын гэрэл харагдахад төлөөлөгчид алга ташицгаав. Америкт онгоц эх орондоо газардахад алга ташдаг эх оронч заншил байдаг аж. Энэ заншил манайханд их ойр санагдсан бололтой, онгоцны дугуй газар шүргэх агшинд Монгол Улс мандтугай сонсдож алга ташин эх оронтойгоо мэндэллээ. БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч маань индэрт зогсож байх үед, дэлхийн бизнесийн томоохон төв Бээжин, Хонконгод бүх замын хөдөлгөөнийг хаалган соёмбот далбаа хийсгэсэн машин хурдлах агшинд, Хятад орны хаа холын урд өнцөг


1501 Шэньжэнь хотын цэцэрлэгт өвөрмонголчууд уртын дуу шуранхайлахад Ерөнхийлөгчийн маань самсаа үархирах нь харагдахад олон хүн эх орон, төрийн тэргүүндээ хичнээн хайртайгаа, монгол хүн монгол хүндээ хичнээн дотно болохыг мэдэрсэн болов уу. Баярмагнайн Тэмүүлэн, Балсангийн Энхболд Ардын Эрх сонин 1998.12.21 №301 (2080) Даваа 1999 он. ӨДРИЙН СОНИН 4 саяыг цэргийн телевиз, чуулгад нь өгчээ БНХАУ-ын Ардын чөлөөлөх армиас БХЯ-ны “Дуулга” телевиз, БЦДБЧ-т тусламж болгон илгээсэн дөрвөн сая юанийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр тус яаманд боллоо. Ёслолд Батлан хамгаалахын сайд болон сайдын зөвлөлийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя, БНХАУ-ын элчин сайдын яамны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе ахлах хурандаа Пэн Фузи нарын албаны хүмүүс оролцов. Өдрийн сонин 1999.4.13. №30 Мягмар Р.Нарангэрэл Шведэд, Ша.Батбаяр Хятадад айлчилж байна УИХ-ын гишүүн Р.Нарангэрэл энэ сарын 12-29-ний хооронд Швед улсын Лунда хотноо болох Олон улсн семинарт оролцохоор Улаанбаатараас мордлоо. Тэрээр Швед улсын СДН-тай Монголын СДН-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой явжээ. Тэрчлэн УИХ-ын гишүүн шаравжамцын Батбаяр Бүх Хятадын тахир дутуу иргэдийн байгууллагын тэргүүн Дэн Фу-Фаны урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийхээр мөн өдөр явсан байна. Айлчлалын явцад Монголын эмзэг бүлгийнхний эрх ашгийн төлөө “Хүний төлөө сан”-тай хамтран нэлээд зүйлийг хийхээр төлөвлөсний дагуу иргэдийн нийгмийн хамгаалалтад холбогдсон хэд хэдэн асуудал шийдвэрлэх, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, шинээр хэлцэл хийх ажээ. Өдрийн сонин 1999.4.13. №30 Мягмар Өдрийн сонин 1999.4.29 №44 Пүрэв Цахилгаан утас солилцов Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны таван жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Туяа БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Тан Зясюаньд баяр хүргэж цахилгаан утас илгээв. Эл цахилгаан утсандаа “Манай хоёр улсын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт эрчимтэй хөгжүүлэхэд нэн чухал түлхэц өгсөн, Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох БНХАУ-тай сайн хөргийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй баримт бичиг юм.


1502 Өнгөрсөн онд БНХАУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал манай хоёр орны харилцааг XXI зуунд чиглүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд айлчлалын дүнгээр гаргасан Монгол, Хятадын хамтарсан мэдэгдэл нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний үзэл санааг улам баяжуулан XXI зуунд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг өргөн хүрээтэйгээр тодорхойлж өгснийг сэтгэл ханамжтайгаар тэмдэглэж байна. Эрхэмсэг ноён танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг хятадын ард түмэнд хөгжил цэцэглэлийн ерөөл дэвшүүлье” гэжээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны таван жилийн ойг тохиолдуулан Хятадын ГЯЯ-ны сайд Тан Зясюань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Туяад баяр хүргэж цахилгаан утас ирүүлэв. Тэрхүү утсанд “Хятад Монголын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсан нь Хятад Монголын харилцааг цаашид улам хөгжүүлэхэд эрх зүйн шинэ үндэс суурь тавив. Өнгөрсөн таван жилд энэхүү гэрээний үзэл санаа ба зарчмуудын дагуу хоёр улсын бүх салбар дахь харилцаа тасралтгүй хөгжиж ирсэнд бид сэтгэл хангалуун байна. Цаашид хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг XXI зуунд чиглүүлэн урт удаан хугацаанд тогтвортой эрүүл саруул, харилцан итгэлтэйгээр хөгжүүлэхэд миний бие эрхэм сайд тантай хамт хүч чармайлт гаргахад бэлэн байна” гэж ГХЯ-ны мэдээлэл, мониторингийн газраас мэдээллээ. Өдрийн сонин 1999.4.29 №44 Пүрэв Хилээ хамтран шалгана Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1962 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хилийн гэрээ, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1964 оны зургадугаар сарын 30-нд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протоколыг үндэслэн 1982 оны хоёрдугаар сараас 1984 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын улсын хилийг хоёр тал хамтран шалгасан юм. 1964 онд байгуулсан хоёр улсын хилийн тухай протоколд хоёр тал таван жилд нэг удаа хоёр улсын хилийн нийт шугамын дагуу хамтарсан шалгалт хийнэ гэж заасан боловч сүүлийн 14 жилд энэ шалгалт хийгдсэнгүй. Энэ хугацаанд байгаль, цаг агаарын болон зарим механик өөрчлөлтийн улмаас хилийн шугамын явалт, хилийн тэмдгүүдийн байдалд зарим өөрчлөлт орсон байна. Тухайлбал Монгол, Хятадын хилд байгаа нийт хилийн тэмдгийн 10,6 хувь буюу 118 тэмдэг эвдэрч хэмхэрсэн учир солих, 11,9 хувь буюу 133 хилийн тэмдгийн үе хоорондын гагнаас, суурин хэсэг бутарч эвдэрснийг засварлах, 77,4 хувь буюу 862 тэмдгийг өнгөлж сэргээх шаардлагатай болжээ. Түүнчлэн огтолсон зурвасыг шинэчлэх, шугамын явалт өөрчлөгдсөн газарт шинээр тэмдэглэгээ хийх, хилийн тэмдэг дээрх нэрийг өөрчлөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн шугамыг хамтран шалгах Монголын талын ажлын хэсгийг томилж, гүйцэтгэх ажил үүргийн асуудлыг 1999 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгалаа.


1503 Өдрийн сонин 1999.4.29 №44 Пүрэв Ой тэмдэглэв Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Цахилгаан хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны таван жилийн ойд зориулан энэ сарын 29-ний өдөр дайллага хийв. Зоогт Хятадын ГЯЯ-ны туслах сайд Жоу Тянынунь, Азийн хэлтсийн дарга, Консулын хэлтсийн орлогч дарга нарын 20 хүн оролцлоо. Монгол Улсын гадаад харилцааны сайд Н.Туяа Ази номхон далайн эдийн засгийн нийгэмлэгийн комиссын хуралд оролцоод Тайландаас буцах замдаа Бээжинд түр саатаж байх үедээ уг арга хэмжээнд оролцсон нь ойн ач холбогдлыг өндөржүүлсэн байна. Гадаад харилцааны сайд НТуяа Тайландаас буцар замдаа Бээжинд түр саатахад Хятадын ГЯЯ-ны Азийн хэлтсийн дарга Жан Зюхуа угтаж, Дяо Ойтай харшид байрлуулан хүндэтгэл үзүүлэв. Сайд Н.Туяад ГЯЯ-ны орлогч сайд Ян Вэньяань өглөөний цай барьж хоёр орны харилцааны асуудлаар ярилцав гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдээлэв. Өдрийн сонин 1999.5.1 №46 Бямба Хятадын галт тэрэг үйлчилнэ Улаанбаатар-Бээжингийн чиглэлд энэ сарын 20-ноос эхлэн хятадын талын галт тэрэг үйлчлэх аж. Энэ чиглэлийг хоёр улсын хэлэлцээрийн дагуу жил жилээр ээлжлэн эзэмшдэг бөгөөд өнгөрсөн онд эхэлсэн манай талын үйлчилгээ ирэх сарын 20-ноор дуусгавар болох юм байна. Улаанбаатараас-Бээжин хүртэлх тасалбарын үнэ хяталын талын галт тэргэнд 50 орчим мянга, харин манай галт тэргэнд 48 мянган төгрөг байдаг ажээ. Г.Баяр Өдрийн сонин 1999.5.4 №48 Мягмар Хятадын циркчид айлчлан тоглоно Дэлхийн циркийн дэвжээнд ур чадвараараа гайхагдаж, олон улсын тэмцээнүүдээс тэргүүн шагналуудыг нь авч байдаг БНХАУ-ын циркчид манай улсад айлчлан ирэх гэж байна. 1989 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байсан бөгөөд ийнхүү 10 жилийн дараа 23 жүжигчид тоглолт хийх ажээ. Бүх Хятадын циркийн тэмцээний тэргүүн шагналт эдгээр жүжигчид нийт 16 үзүүлбэртэй тоглолтоо энэ сарын 22-ноос ирэх сарын 6-ны хооронд тоглож сонирхуулах гэнэ. Хятадын жүжигчдийн ирж, очих унааны болоод энд байх зардал, ажиллах хугацааны цалин хөлсийг нь манай тал дааж байгаа юм байна. Энэ айлчлан тоглолт хоёр улсын циркийн гэрээний дагуу хийгдэж байгаа ажээ. Б.Цацрал Өдрийн сонин 1999.5.4 №48 Мягмар Монгол Хятадын бизнесменүүдийг танилцуулав Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан үйлдвэр компанийн эзэд захирлуудын танилцах уулзалт өчигдөр болов. Энэ уулзалтад Монголын болон Хятадын үйлдвэр компанийн эзэн захирлууд оролцлоо. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрынхан байв. Д.Чулуун


1504 Өдрийн сонин 1999.5.7 №51 Баасан Бээжингийн жагсаал цуглаан манай улсын эсрэг чиглээгүй Өнгөрсөн баасан гаригт НАТО Югославт агаараас цохилт өгөх үед Белград дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны барилга пуужинд өртсөн билээ. Үүний уршгаар тус яамны барилга ихэд сүйдэн, гурван хүн нас барж, 20 хүн шархадсан байна. Өнгөрөгч бямба гариг буюу тавдугаар сарын 8-ны үдээс хойшоос эхлэн БНХАУ-д олныг хамарсан жагсаал цуглаан болж буй тухай дэлхийн голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхлэв. Газар дээр нь буюу Бээжинд байдал ямар байгааг тодруулахаар “Өдрийн сонин”-ы сурвалжлагч БНХАУ-ын нийслэл дэх Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтантай өчигдөр утсаар холбоо барилаа. -Белградад суугаа тус улсын Элчин сайдын яамыг бөмбөгдсөнтэй холбогдуулан Бээжин болон зарим хотод эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж байгаа гэсэн. Үйл явдал хэрхэн өрнөж буйг манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлж өгнө үү? -Хятад улсын Засгийн газар “НАТО”-гийн энэ түрэмгий үйл ажиллагаа БНХАУ-ын бүрэн эрхэд ноцтой халдаж байна” хэмээн мэдэгдэл гаргалаа. Тавдугаар сарын 8-ны 14 цагаас Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны өмнө хятадын оюутан, залуучууд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн. Жагсаал 8-9-нд шилжих шөнө тасралтгүй үргэлжилж, 9-ний өглөөнөөс улам олон хүнийг хамарлаа. Жагсагчид “Америкийн империализм сөнөтүгэй”, “Клинтон бол Гитлер”, “НАТО-нацизм”, “Хятад улс бусдад дээрэлхүүлэхгүй, цусыг цусаар”, “АНУ-ыг бут цохъё”, “Дайн хэрэггүй”, “АНУ-ын жанжлалыг зөвшөөрөхгүй”, “АНУ, НАТО-гийн харгислалыг зогсооё”, “Клинтоныг шүүхэд өгье” гэх мэт уриа лоозон барьж хашгирах, хувьсгалын үеийн дуу дуулж, АНУ-ын Элчин сайдын яам, консулын газрын цонх, автомашины шилийг хага цохих, тоосго, ундааны шил, чулуугаар шидэх зэргээр авирлаж байна. Өнөө өглөөнөөс АНУ-ын Элчин сайдын яам, элчин сайдын өргөө, Ихбританийн Элчин сайдын яамны дэргэд жагсаал, цуглаан хийж эхэллээ. Сүүлийн өдрүүдийн байдлаар АНУ-ын Элчин сайдын яамны консулын газрын хашаанд байрлуулсан 50 орчим машиныг эвдлэн сүйтгээд байна. АНУ болон НАТО-г Югославт цохилт өгсний маргааш нь БНХАУ эсэргүүцэн мэдэгдэл хийсэн билээ. Үүнээс үүдэлтэй юу, БНХАУ-ын орлогч дарга Ху Зинтао энэхүү эсэргүүцлийн жагсаал цуглааныг төр, засгаас дэмжиж байгаа гэсэн утгатай үг хэлсэн юм. Төр засаг нь дэмжсэн гэж ойлгосон уг жагсаал цуглаанд ард иргэд нь улам бүр идэвхийлэн оролцож жагсагчдын эгнээ өдрөөс өдөрт улам бүр тэлж байгаад Америкийн тал дурамжхан байгаа бололтой. Мөн АНУ тус орон болон НАТО Хятадын талаас албан ёсоор уучлалт гуйсан. Ерөнхийлөгч Билл Клинтон Зян Зэминьд илгээлт ирүүлж харамсал илэрхийлсэн зэргийг Хятадын олон нийтэд мэдээлэхгүй байна хэмээн Хятадын талыг шүүмжилж байгаа юм. Хятадад суугаа АНУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд “Америкийн дуу хоолой” радио станцад өгсөн ярилцлагадаа Хятадын тал АНУ болон НАТО-гийн гишүүн бусад орны Элчин сайдын яамны аюулгүй байдлыг хамгаална гэсэн атал жагсагчид нь чулуу, тоосго,


1505 шил мэтээр тэдгээрийг шидэж эд материалын ихээхэн хохирол учруулаад байна хэмээн мэдэгдлээ. Ийм жагсаал цуглаан хятадын зарим хотод болж жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан мэдээ цөөнгүй. Тухайлбал Чанчуны багшийн их сургуулийн оюутны байранд нэг талаас америкчуудыг (мэргэжилтэн, оюутан нийлсэн 20 орчим хүн) ална гэж заналхийлсэн оюутан залуучууд, нөгөө талаас америкчуудыг хамгаалсан цагдаа нарын хооронд зодоон болсон байна. -АНУ-ын Элчин сайдын яамтай зэргэлдээ орших манай улсын Элчин сайдын яамны ажилтнууд жагсаал цуглааны улмаас элчингийн байрандаа бүгэхээс өөр аргагүйд хүрсэн гэдэг үнэн үү? -Жагсаал цуглаан болж байгаатай холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамтай ойролцоох гудамж талбайн зөвхөн автомашиныг хөдөлгөөнийг хаасан. Энд манайхаас гадна Сингапур, Куба, Вьетнам, Египет, Энэтхэг зэрэг орны Элчин сайдын яам байдаг. Харин Элчин сайдын яамдын ажилтнууд явганаар бол дуртай зүгтээ зорчиж болно. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Тэр нь юу вэ гэвэл БНХАУ-д болж буй энэ жагсаал цуглаан нь Элчин сайдын яам нь АНУ-ынхтай зэргэлдээ орших манай улсын болон бусад орны эсрэг огт чиглээгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй биз ээ гэв. Б.Мөнх Өдрийн сонин 1999.5.11 №54 Мягмар Бээжинд жагсаал цуглаан намжлаа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаантай “Өдрийн сонин”-ы сурвалжлагч өчигдөр утсаар ярилаа. -Бээжинд эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж байна уу. Байдал ямар байна вэ? -Өнөө өглөөнөөс жагсаал, цуглаан намжиж байна. Бээжин хотод байдал хэвийн болсон. Хэдийгээр болзошгүй аюулаас сэрэмжилж зарим орны Элчин сайдын яамыг хятадын цэрэг, цагдаагийнхан хамгаалж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна гэж хэлж болно. -Жагсаал, цуглаан чухам яагаад намжсан юм бол? -НАТО БНХАУ-ын Элчин сайдын яамыг пуужингаар харвасантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтоны илгээсэн уучлал хүссэн захидлыг хятадын радио телевизээр нэвтрүүлсэн. Уучлал эрж буй Ерөнхийлөгчийг харж, захидлыг нь сонсоод хятадын ард түмэн нэгийг бодсон бололтой. Уржигдраас жагсагчдын тоо багассан шүү. -Та өчигдөр БНХАУ-ын Гадаад явдлын яаманд очсон гэсэн. Ямар хэргээр тэр вэ? -Хэвлэлд мэдээлээд байх зүйл биш. Ердийн өдөр тутмын ажил. Өөрөөр хэлбэл хоёр орны худалдаа, харилцаатай холбоотой асуудлаар зохих албаны хүмүүстэй нь уулзсан юм. -Монголын “Эйр транс” компанийн төлөөлөгчийн автомашин жагсагчдын шидсэн чулуунд өртөж цонх шил нь хагарсан дуулдсан. Тэр хохирлыг хэрхэх бол? -Жагсагчдын шидсэн тоосго, чулуунд зөвхөн манай “Эйр транс”-ын машин өртсөн юм биш. Олон орны Элчин сайдын яамдын машин, тэрэг оногдсон. Бидний тухайд бол “Эйр


1506 транс”-ын автомашин чулуу, тоосгонд өртөж эвдэрснийг зохих байгууллагуудад нь хандан мэдэгдсэн. Б.Мөнх Өдрийн сонин 1999.5.13 №56 Пүрэв Зян Зэминь Монголд айлчилж магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Зянь Зэминь манай оронд төрийн айлчлал хийж магдагүй нь. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр бол БНХАУ-ын дарга энэ оны гуравдугаар улиралд буюу зун айлчлахаар ирэх аж. Урд их хөршийн төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулах зорилготой ажлын хэсэг хэдийнэ байгуулагдан ажлаа эхэлсэн байна. Өдрийн сонин 1999.5.27 №68 Пүрэв Товчхон БНХАУ-ын Бээжин хотын прокурорын орлогч Жао Тао Ань тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын ерөнхий прокурорын орлогч бөгөөд нийслэлийн прокурор Ж.Чойжамц хүлээн авч, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд Бээжин хотын прокурорын орлогч Жао Тао Ань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн тухай товч танилцуулан Бээжин хоттой хамтран ажиллах талаар тодорхой саналтай байгаагаа хэллээ. Цаг завгүй ажлын хажуугаар хотын дарга хүлээн авсанд талархаж байгаагаа Бээжин хотын төлөөлөгчдийн тэргүүн илэрхийлээд цаашид хоёр хотын прокурорын байгууллагын харилцааг хөгжүүлэхийн төлөө байна гэлээ. Хоёр хотын хууль хяналтын байгууллагуудын харилцаа өргөжин тэлэхэд Бээжин хотын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа нийслэлийн Засаг дарга уулзалтын төгсгөлд илэрхийлэв. Өдрийн сонин 1999.6.3 №74 Пүрэв 30 сая юанийн буцалтгүй тусламж 30 сая юанийн буцалтгүй тусламж Монголын Засгийн газарт нэмж олгохоор Хятадын засгийн газар төлөвлөжээ. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комисын YI хуралдаан дээр энэ тухай мэдэгдэв. Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг комиссын монголын хэсгийг дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Хятадын Засгийн төлөөлөгчдийг комиссын Хятадын хэсгийн дарга, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны орлогч сайд Чан Синхуа нар тэргүүлж байна. Монгол Улс ДХБ-ын гишүүн орны хувьд БНХАУ-ыг уг байгууллагад элсэхэд тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Хуралдааны үеэрХятадын Засгийн газраас Монгол Улсад олгохоор болсон тусламжийг ашиглах тухай, БНХАУ-аас Монгол Улсад олгосон 100 сая юанийн хөнгөлөлттэй зээлийг ашиглах чиглэл, Монгол Улсад 1958, 1960 онд олгосон зээлийн өрийн үлдэгдлийг зохицуулах, Монгол иргэдийг Хятадын эмнэлэгт үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, хоёр орны гадаад худалдааны статистикийн мэдээллийн зөрүүтэй байдлыг


1507 арилгах, Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих, ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих, харилцан нийлүүлж буй барааны чанарыг сайжруулах, шинээр авто болон төмөро зам тавихад хамтран ажиллах зэрэг олон асуудлаар хуралдаан үргэлжилж байна гэж ГХЯ-ны мэдээлэл, мониторингийн газраас мэдээлэв. Өдрийн сонин 1999.6.17 №87 Пүрэв Ноён Чан Синхуа өндгөө тахиа болгохыг зөвлөв БНХАУ-ын албаны хүмүүсийн ярьж буйгаар тус улсын дарга ноён Зян Зэминь улсын наадмын дараахан буюу долдугаар сарын 15-даар манай оронд айлчлахаар болжээ. Энэ айлчлалын үеэр Монгол Улсад 30 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд ч бас төдий хэмжээний юанийн буцалтгүй тусламж үзүүлж байсан билээ. Монгол, Хятадын Засгийн газар хоорндын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын зургадугаар хуралдаанд оролцож буй БНХАУын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны орлогч сайд, комиссын Хятадын талын дарга ноён Чан Синхуа өчигдөр Ерөнхий сайд Ж.Наранцацралттай уулзахдаа гадаад орнуудаас манай улсад үзүүлж буй зээл, тусламжийг оновчтой ашиглах талаар чин сэтгэлээсээ зөвлөн ярилцав. Хөрш гүрний Засгийн газрын төлөөлөгч ноён Чан Синхуа гаднаас авсан зээлийнхээ төлбөрийг хугацаанд нь хийж, гол нь авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулж, бодит үр дүнг нь үзэж байхыг Хтадын Засгийн газар чухалчилдагийг уулзалтын үеэр тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Засгийн газар Монголын эдийн засгийн цаашдын боломжийг өндрөөр үнэлж байдаг. Ноён Чан Синхуа бусад орныхоос илүү өндөр хурдацтайгаар эдийн засгаа хөгжүүлэх боломж танай оронд байна хэмээн онцлон тэмдэглэснээс энэ нь харагдаж байв. “Айл хүний амь нэг. Саахалт хүний снаа нэг” гэгчээр гадаадын зээл тусламжийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий төрийн томчуудад хандаж тэрээр тун ч санаа авууштай үг хэллээ. “Бид хэд хоног идээд дуусгачих өндөгтэй байхын оронд олон тахиатай болохыг гол болгодог” гэж ноён Чан Синхуа дурдлаа. Өндгөө тахиа болохыг хүлээж тэвчилгүй идчихдэг, өөрөөр хэлбэл ирээдүйн үр ашигтай зүйлд хөрөнгө мөнгөө заралгүй өнөө маргаашийн гал унтраах төдий арга хэмжээнд үрээд дуусгачихдагийг цаагуураа хэлж байгаа нь тэр байх. Ерөнхий сайд Ж.Наранцацралт ард түмэндээ загас идэхийг биш загас барих аргыг нь заахыг эрмэлзэж байгаагаа хэлэхэд ноён Чан Синхуа тэгвэл манайх загас барих тор өгье л дөө гэж хошигнолоо. Тэгэхээр Хятад улсаас үзүүлэхээр болоод байгаа тусламжийг бид өндөг шиг идэх биш ариг гамтай зарцуулж, эдэлгээ сайтай тор нэхэж олон загас барих хэрэгтэй болох нь. Энэ онд Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болох бөгөөд Ерөнхий сайд Ж.Наранцацралт энэ үеэр өмнөд хөршид айлчлах бодолтой байгаа аж. Энэ саналыг ч Хятад улсын Ерөнхий сайд Жу Рунжид уламжлах болов. Хоёр орны хооронд улс төрийн болон бусад талын маргаантай асуудал байхгүйг хоёр талын төлөөлөгчид онцлон тэмдэглэцгээж байлаа. Д.Оюун Өдрийн сонин 1999.6.18 №88 Баасан


1508 Нийслэлд хятад сургуулийг сэргээн байгуулах болжээ Хоёрхон том гүрэнтэй хил залган оршдог атлаа өмнөд хөршөөсөө нэг хэсэг хөндийрч, хэлийг нь сурахаас “цээрлэн” сургууль соёлыг нь ад үздэг үе нэгэнт өнгөрчээ БНХАУ-ын дарга Зян Зэминий айлчлалын өмнөхөн Монгол-Хятад орны харилцааг шинэ төвшинд гаргахад чиглэсэн тодорхой алхамууд хийгдсээр байна. Социалист үзэл суртлынхаа “улаан фэн” болж явахдаа манайхны хийсэн зүйлийн нэг нь Улаанбаатарт ажиллаж асан хятад сургуулийг 1970-аад оны дундуур хаасан явдал юм. Одоо тэр байранд МУИС-ийн Эдийн засгийн сургалт-эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байна. Байргүй болж хоцорсон хятад сургууль одоо хоёр, гурван буудал хавийн гэр хорооллын нэгэн хашаанд, навтгар шавар байшинд хичээллэдэг юм гэсэн. Хоёрхон том гүрэнтэй хил залган оршдог атлаа өмнөд хөршөөсөө нэг хэсэг хөндийрч, хэлийг нь ч сурахаас “цээрлэн” сургууль соёлыг нь ад үздэг үе нэгэнт өнгөрчээ. Монгол, Хятадын консулын албадын тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт саяхан болох үед хятад иргэдийн “Найрамдал” сургуулийн байрыг шинээр барих газар өгөх, сургуулийг бүртгүүлэх асуудлыг ойрын үед шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ манай тал илэрхийлсэн байна. Тэрбумаар тооцогдох хүн харилцаж, НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг болсон хятад хэлийг хүүхэддээ багаас нь сургах сонирхолтой монгол эцэг эх олон болж байна. Шинээр байгуулагдах хятад сургуульд монгол сурагчид суралцах нь гарцаагүй. Манай оюутан залуус ч БНХАУ-д олноороо суралцах болов. Аливаа улс орны харилцаа дипломатын хүрээнээс гадна жирийн иргэдийн нөхөрлөл дээр түшиглэдэг нь жас ёсны хэрэг билээ. Өмнөд хөрштэйгөө өнө эртнээс уламжлагдаж ирсэн түүхэн харилцаагаа шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд шинээр нээгдэх хятад сургуульд эрдэм боловсрол эзэмших бяцхан иргэд ч хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 1999.6.29 №96 Мягмар БНХАУ-ын дарга Зян Зэминь Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Зян Зэминь 1999 оны долдугаар сарын 15-17-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Өдрийн сонин 1999.7.6 №102 Мягмар Чи Жизя: Би монголын ард түмнийг гүнээ хүндэтгэдэг БНХАУ-ын дарга Зянь Зэминь Монгол Улсад Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар энэ сарын 15-17-нд манай оронд төрийн айлчлал хийх гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизятай ярилцлаа -БНХАУ-ын дарга, эрхэмсэг ноён Зянь Зэминий манай оронд хийх төрийн айлчлалын зорилго, ач холбогдлыг танилцуулна уу? -Энэ айлчлал нь Монгол-Хятад хоёр орны харилцааны түүхэнд томоохон үйл явдал болох төдийгүй сайн хөршийн, харилцан итгэлтэй, найрсаг хамтын ажиллагааг XXI зуунд чиглүүлж удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээ, 1998 оны хамтарсан мэдэгдлийн үзэл санааг нотолж, хоёр орны хооронд дипломат харилцаа


1509 тогтоосны 50 жилийн ой, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан, техникийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана. Хоёр талын харилцааны зарим баримт бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажил хангагдаад байна. -Хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа цаашид аль салбарыг илүү түшиглэж хөгжих ёстой гэж та боддог вэ? -Хятад-Монгол хоёр орон өнө эртний уламжлалт харилцаатай. Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын тууштай бодлого юм. Хоёр орны хооронд улс төрийн шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй. Эдийн засаг, худалдааны зэрэг бүх талын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орон, ард түмний язгуур эрх ашигт нийцэх хоёр талын хүсэл эрмэлзэл юм. Шинэ зуунд Хятад Монголын харилцаа бүх талаар хөгжинө гэдэгт итгэл төгс байна. -БНХАУ сүүлийн жилүүдэд манай улсад ихээхэн зээл тусламж олгож байна. Таны бодлоор түүнийг хэр оновчтой ашиглаж байгаа бол? -Хятад улс хэдийгээр чинээлэг биш боловч хятадын ард түмнээс монголын ард түмэнд хандах найрсаг сэтгэлийн илэрхийлэл болгож манай Засгийн газар сүүлийн жилүүдэд танай оронд чадлынхаа хэрээр тусламж үзүүлж ирлээ. Энэ нь монголын ард түмэнд тулгарч буй түр зуурын бэрхшээлийг даван туулахад манай ард түмний оруулж байгаа хувь нэмэр юм. 1991 оноосхойш Хяталын Засгийн газраас Монголын Засгийн газарт 310 гаруй сая юанийн тусламж амласнаас ихэнх нь хэрэгжээд үлдсэн хэсэг нь хэрэгжиж байна. Тусламжийг зохих салбарт нь ашиглаж байгаа. -Монголд Хятадын цагаач иргэн хичнээн байдаг вэ. Тэдэнд энд амьдрахад саад бэрхшээл тохиолддог болов уу? -Одоогийн байдлаар Хятадын харьяат 1600 гаруй хүн Монголд оршин амьдарч байна. Тэд монголчуудтай удаан хугацаанд эв эетэй харилцаж, ажиллаж, амьдарч хятад, монголын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бататгахад болон оршин суугаа орныхоо эдийн засгийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Хятадын Засгийн газар, Элчин сайдын яам Монголд байнга оршин суудаг хятадын харьяат иргэдэд оршин суугаа орныхоо хууль тогтоомж, ёс заншлыг хүндэтгэн дагаж монголын ард түмэнтэй найрсгаар харилцан бүтээн байгуулалтад нь гар бие оролцохыг байнга хэлж захидаг юм. -Зянь Зэминь даргын айлчлалын өмнөхөн хятад иргэдийн “Найрамдал” сургуулийг Улаанбаатарт нээх асуудал нааштай шийдэгдлээ. Түүнд монгол хүүхэд сурдаг уу. Хэр зэрэг том сургууль вэ? -Монголд оршин суудаг хятадын иргэдийн нийгэмлэгийн дэргэдэх “Найрамдал” сургуульд нийт 350 сурагч суралцдагийн гуравны хоёр нь монгол, гурваны нэг нь хятад хүүхэд байдаг. Сургуулийн байр нь эвдэрч муудсан. Сурагчдын аюулгүй бхйдлыг хангах, суралцах аятай орчныг бүрдүүлэхийн тулд шинэ байр барихаар зэхэж байна. Сургуулийн байр барих газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох, тус сургуулийг Гэгээрлийн яаманд бүртгүүлэхэд Монголын холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.


1510 -Таныг гэргийнхээ хамт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сан эрхэлдэг гэж сонссон. Сангийнхаа талаар товч танилцуулна уу? -Монголын ард түмэнд найрсаг ханддаг сэтгэлийн илэрхийлэл болгон Хятадын Засгийн газар тусгай хөрөнгө гаргаж Элчин сайдынхаа яаманд “Элчин сайдын сан” байгуулсан юм. Энэ сан Монголын тахир дутуу хүмүүс, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдийг асрах нийгэмлэг, байгууллагуудад хөрөнгө мөнгө, эд материалын зүйл хандивлаж ирлээ. Харин сангийн хөрөнгө хязгаарлагдмал тул наад захын тусламж шаардлагатай байгууллагад л зохих хэмжээний тусламж үзүүлдэг юм. -Хоёр орны худалдааны харилцаа өсч байна. Монголын экспортын бүтээгдэхүүнд ноогдуулах гаалийн татварт хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж та боддог уу? -Гаалийн саларт хамтран ажиллах нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар импортын гаалийн татвараа олон удаа бууруулсан бөгөөд татварын төвшин хэдэн жилийн өмнө 40 хувь байсныг 20 хувь болгон буурууллаа. Хятад лс дэлхийн худалдааны байгууллагад элсэн орох хүсэлтэй. Дэлхийн худалдааны байгууллагад элсмэгц гаалийн татвараа тус байгууллагын хүссэн төвшинд хүртэл бууруулна. Хятад, Монгол хоёр улсын хооронд гаалийн татвар хөнгөвчлөх асуудлыг хоёр тал найрсгаар зөвлөлдөн шийдвэрлэж болно -Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ? -Хятад улс Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг юм. Монголын талын статистикийн мэдээгээр 1990-ээд оноос хойш Монголд Хятадын шууд хөрөгө оруулалт 60 гаруй сая ам долларт хүрч, Монголд хийсэн гадаадын хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 25 хувийг эзэлж байа. Хятадын эдйн засгийн чадавхи дээшилж Монголд хөрөнгө оруулалтын орчин сайжрахын хэрээр хоёр тал хамтарсан аж ахуйн нэгж байгуулах талаархи хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. -Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой удахгүй болно. Энэ хугацаанд танай улсаас Монголд хэдэн элчин сайд сууж байв. Монголчууд, Монгол орныталаар төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Өнгөрсөн 50 жилийн хугацаанд БНХАУ Монгол Улсад 11 элчин сайд тохоон томилж ажиллуулсан. Миний бие 11 дэх элчин сайд нь юм. Би Монголд ирээд гурван жил шахам боллоо. Энэ хугацаанд зарим газраар явж үзсэн. Монголын үзэсгэлэнт байгаль, халуун дотно сэтгэлтэй, зочломтгой ард түмэн надад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн. Монголын цаг агаар миний төрсөн нутгийнхтай төстэй тул би бүрэн дассан. Монголын ард түмэнд хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу зан, халун сэтгэл, зочломтгой чанарыг тэнгэр заяасан. Монголчууд дуу бүжигт их авьяастай. Би танай ард түмнийг гүнээ хүндэтгэж байдаг. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 1999.7.10 №106 Бямба БНХАУ-ын дарга Зянь Зэминь Монголын хэвлэлд ярилцлага өглөө


1511 Манай өмнөд хөрш БНХАУ-ын дарга Зянь Зэминь Монгол Улсад төрийн айлчлал хийхээр маргааш ирнэ. Ердөө долоон сар гаруйхны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д айлчилсан билээ. Ийнхүү төрийн тэргүүн нар бараг хагас жилийн дотор хурилцан айлчлалцаж байгаа нь хөршүүд эе эвтэй, элэгсэг найрамдуу байгаагийн дээд илрэл. Манай хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцаа ой дөт, сайн сайхан байх нь хэн хэний маань ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Ялангуяа хорввод хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд энэхүү харилцаа нь мөнхөд эрхэм чухал билээ. Монгол Улсад хийх ноён Зянь Зэминий айлчлалын өмнө төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжлагч хоёр орны гадаад яамдын тус дэмээр БНХАУ-д томилолтоор ажиллалаа. Мөн үеэр Монголын хэвлэлийн төлөөлөгчдийн илгээсэн асуултад ноён Ерөнхийлөгч хариулт өгч биднийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр ноён Зянь Зэминь энгийн хөгжилтэй байж, түүний төрж, ажиллаж байсан Янжоу, Шанхай хотод сурвалжлага хийсэн бидэнд талархал илэрхийлэв. Мөн цаг агаар, өвөөгийнхөө болоод өөрийн хобби, гадаад хэл сурах талаар ярьж, Монголд хийх айлчлалаа догдлон хүлээж буй хийгээд тэр үеэр болох бэсрэг наадмыг ихэд сонирхож байгаагаа хэлсэн юм. “Би гадаад хэл сурах дуртай. Харин одоо монгол хэлийг суръя гэвч нас дээр гарч дээ” гэж тэр хэлэв. Мөн албан ёсны бус уулзалт дээр би танай Ерөнхийлөгчтэй орос, англиар ярьж болох юм гэж байлаа. Бидэнтэй ч ярилцахдаа орос өгүүлбэр хавчуулж, их цэвэрхэн дуудаж байв. Нэг тэрбум хоёр зуун сая ард түмний удирдагч, Азийн хамгийн нэр нөлөө бүхий улс төрч, БНХАУ-ын дарга Зянь Зэминьтэй уулзсан маань сурвалжлагч бидэнд бахархалт дурсамж болж үлдэнэ. Монголын хэвлэлийн төлөөлөгчдөд ноён Зянь Зэминий өгсөн ярилцлагыг “Өдрийн сонин” нийтэлж байна. -Эрхэм хүндэт дарга аа, Та Монгол Улсад хийх айлчлалынхаа ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйг та ямраар төсөөлдөг вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар миний бие долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд танай үзэсгэлэнт сайхан оронд төрийн айлчлал хийнэ. Энэ бол танай улсад хийх миний анхны айлчлал бөгөөд Ерөнхийлөгч Н.Багабандийн өнгөрсөн жил Хятд улсад хийсэн айлчлалын хариу айлчлал юм. Үүнд би нэн их баяртай байна. Энэ он бол Хятад, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны таван жилийн ойн жил юм. Энэ мөчид танай улсад уригдан айлчилж, Ерөнхийлөгч Н.Багабанди болон Монголын бусад удирдагчтай хамт өнгөрснийг эргэн дүгнэж, ирээдүйг харах нь цаашид Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэхэд их чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 50 жилийн хугацаанд хоёр орны харилцаа зарим үед муруй замаар явж байсан ч сайн хөршийн найрсаг харилцаа алдраагүй. Ялангуяа 1989 онд харилаа хэвийн болсноос хойш хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг бүх салбарт түргэн хөгжиж, мэдэгдэхүйц үр дүн олсон юм. Нөхцөл байдлын өөрчлөлтийн дагуу хоёр тал Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай шинэ гэрээнд таван жилийн өмнө гарын үсэг зурж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,


1512 нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт харилцан үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлнэ гэж дахин нотолж, Хятад, Монголын харилцааг эрүүл саруул тогтвортойгоор хөгжүүлэх эрх зүйн чухал үндэс тавьсан юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Н.Багабандийн Хятад улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр тал Хятад, Монгол хоёр улсын XXI зуунд чиглэсэн өнө удаан тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцсэн, сайн хөршийн найрсаг харилцааг тогтоохыг тодорхойлсон нь баярлууштай хэрэг юм. Энэ нь хоёр орны харилцааны ирээдүйн чиглэлийг тов тодорхой заасан төдийгүй, хоёр орны найрсаг харилцаа шинэ шатанд орсныг илтгэж байна. Хятад, Монголын харилцаа өдрөөс өдөрт гүнзгий хөгжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Монгол Улсад хийх энэхүү айлчлалаар Хятад, Монголын хоорондын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт улам баяжуулан хөгжүүлж, Хятад, Монголын найрамдлыг шинэ өнгө төрхтэйгөөр XXI зуунд хөтлөн оруулна гэж миний бие найдаж байна. Монгол Улс, Хятадын Улсын чухал хөрш орон. Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухалчилдаг Хятад улсын байр суурь тууштай хөдлөшгүй юм. Монгол Улс мөн адил Хятад Улстай харилцах харилцааг их чухалчилж байдаг бөгөөд Хятад, Орос хоёр их хөрштэй тогтоосон харилцааг бүхэл бүтэн гадаад харилцааны тэргүүн байранд тавьж байгаагаа нэгэн удаа илэрхийлснийг бид мэдэж байна. Үүнийг Хятадын тал нааштай үнэлж байгаа. Монголын талын энэхүү бодлого нь ухаалаг бөгөөд энэхүү бодлогыг баримтлах нь Монголын үндсэн бөгөөд алсын эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын хоёр ард түмэн үеийн үед найрамдаж, хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа сайн сайхан ирээдүйтэй байх нь дамжиггүй гэдэгт гүнээ итгэж байна. -Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг аль салбарт үр бүтээлтэй түлхүү хөгжүүлж, ямар асуудалд эн тэргүүнд анхаарал тавих хэрэгтэй гэж Та үзэж байна вэ? -Хятад, Монгол хоёр хөрш улсууд. Тиймээс бидэнд газарзүйн давуу тал буй бөгөөд хоёул хөгжиж байгаа орон. Аль алинд маань эдийн засгийн шинэчлэл хийж, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьдралын төвшинг дээшлүүлэх хамтын зорилт тулгарч байна. Бид мөн улс төрийн сайн харилцаатай. Энэ бүхэн нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ашигтай нөлөө үзүүлж байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь харилцан нөхөх чанартай. Монгол улс байгалийн арвин баялагтай. Түүний дотор зэс, төмөр, нүүрс, нефть бий. Хятадад Монголын байдалд зохицсон техник, бүтээгдэхүүн байна. Хоёр тал эдгээр нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглаж, эрх тэгш, харилцан ашигтай байх, алсыг харах, өнөөгийн бодит байдлаас хандах зармын үндсэн дээр зах зээлийн жаягаар олон улсын практикийн дагуу эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Үүний зэрэгцээгээр Монголын талаас хөрөнгө оруулалтыг орчныг сайжруулж, Хятадын хөрөнгө оруулагчдын хууль ёснй эрх ашигийг баталгаажуулна гэж найдаж байна. Хоёр тал хамтран хүчин чармайли гаргаж, шударга, чин


1513 сэтгэлээр хамтран ажиллаж, хоёр орны бодит байдалд нийцэх эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ арга зам, шинэ салбарыг хамтран эрж хайж байж л Хятад, Монголын эдийн засаг, худалдааны харилцаа ирэх шинэ зуунд шинэ шатанд гарах нь дамжиггүй гэдэгт би итгэлтэй байна. -Монгол, Хятадын харилцааны түүхэнд хуримтлагдсан хамгийн үнэт зүйл гэвэл Та юуг нэрлэх вэ? -Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өнөөдрийн ийм сайхан байдалд хүртэл хөгжүүлсний үнэт зүйл нь хоёр орон энх тайван, хөгжлийн төлөө зүтгэж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт харилцан үл оролцох зэрэг энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тууштай баримталсаар ирсэн явдалд оршино. Энэхүү байдлыг бий болгох амархан биш ээ. Үүнийг хоёр тал нэн их нандигнан үзэж, хүчтэй сахин хамгаалах хэрэгтэй гэж миний бие үзэж байна. Хятад, Монгол хоёр орон харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцааны ерөнхий чиг хандлагыг харж, санал зөрөлдөх үед нийтлэг байр суурь баримталж, хоёр орны харилцаанд саад учруулж болзошгүй элдэв асуудлыг найрсгаар шийдвэрлэж байж Хятад, Монгол хоёр улсын харилцаа өнө удаан, тогтвортой, эрүүл саруул хөгжих явдлыг баталгаажуулж чадна гэж би итгэж байна. Энэ завшааныг ашиглаж, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр найрамдалт Монголын ард түмэнд хамгийн халуун мэндчилгээ уламжлахыг хүсэж байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе Өдрийн сонин 1999.7.14 №108 Лхагва БНХАУ-ын даргын төрийн айлчлал эхэлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар манай оронд хийх БНХАУ-ын дарга Зян Зэминий төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Түүнийг БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Цянь Чичень, түүний гэргий Жөү Ханьцюнь, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны орлогч дарга Бөхөө, БНХАУаас Монгол Улсад сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя гэргий Ван Шүиний хамт, Хятадын Коммунист намын Төв хорооны хэрэг эрхлэх газрын орлогч дарга, Төвийн хамгаалалтын газрын дарга Ю Шигүй, БНХАУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны орлогч сайд Чэнь Шиньхуа, БНХАУ-ын даргын хэрэг эрхлэх газрын дарга Жа Тинъань, БНХАУ-ын Гадаад явдлын яамны туслах сайд Ван И нар дагалдан айлчлах болжээ. БНХАУ-ын дарга Зян Зэминь 1926 оны наймдугаар сард Зянсу мужийн Янчжоу хотод төржээ. 1943 оноос ХКН-ын удирдлагын оюутны хөдөлгөөнд оролцож, 1946 оны дөрөвдүгээр сард ХКН-ын гишүүнээр элссэн. 1947 онд Шанхайн Зам харилцааны их сургуулийн цахилгаан техникийн факультетийг төгссөн. Шанхай хот чөлөөлөгдсөний дараа Шанхайн “Иминь” хүнсний нэгдүгээр үйлдвэрийн дэд инженер, хэсгийн дарга бөгөөд эрчим хүчний цехийн эрхлэгч, үйлдвэрийн нэгдүгээр орлогч дарга, Шанхайн савангийн үйлдвэрийн нэгдүгээр орлогч дарга, Машины үйлдвэрийн нэгдүгээр яамны “Шанхай” зураг төслийн газрын хоёрдугаар салбарын цахилгаан аппарат хэрэгслийн мэргэжлийн хэсгийн


1514 даргаар тус тус ажиллаж байжээ. 1955 онд ЗХУ-ын Москвагийн машины үйлдвэрт дадлага хийж, 1956 онд эх орондоо буцсаны дараа Чанчуний машины нэгдүгээр үйлдвэрийн эрчим хүчний тасгийн орлогч дарга, эрчим хүчний ерөнхий инженерийн орлогч, эрчим хүчний үйлдвэрийн салбарын дарга, 1962 оноос Машины үйлдвэрийн нэгдүгээр яамны Шанхайн цахилгаан аппарат хэрэгслийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал, тус яамны Уханийн дулааны техник, машины эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, намын хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, машины үйлдвэрийн нэгдүгээр яамны гадаад харилцааны газрын орлогч дарга, дарга, 1980 оноос Импорт экспортын хэрэг эрхлэх улсын хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын хэрэг эрхлэх улсын хорооны орлогч дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, намын байгууллагын гишүүн, 1982 оноос Цахим аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд, намын байгууллагын нарийн бичгийн даргын орлогч, сайд, намын байгууллагын нарийн бичгийн дарга, 1985 оноос Шанхай хотын дарга, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн даргын орлогч, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ. 1982 оны есдүгээр сард ХКН-ын арванхоёрдугаар их хурлаас намын Төв хорооны гишүүн, 1987 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Төв хорооны арвангурав дахь удаагийн сонгуулийн анхдугаар бүгд хурлаас намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, 1989 оны зургадугаар сард ХКН-ын Төв хорооны арвангурав дахь удаагийн сонгуулийн дөрөвдүгээр бүгд хурлаас намын Төв Хорооны УТТ-ны байнгын хорооны гишүүн, төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1989 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Төв хорооны арвангурав дахь удаагийн сонгуулийн тавдугаар бүгд хурлаас намын Төв хорооны цэргийн комиссын дарга, 1990 оны гуравдугаар сард БХАТИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн гуравдугаар чуулган дээр БНХАУ-ын Цэргийн төв комиссын дарга, 1992 оны аравдугаар сард ХКН-ын Тө хорооны арвандөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар бүгд хурлаас намын Төв хорооны УТТ-ны гишүүн, байнгын хорооны гишүүн, Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн комиссын дарга, 1993 оны гуравдугаар сард БХАТИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв комиссын дарга, 1997 оны есдүгээр сард ХКН-ын Төв хорооны арвантав дахь удаагийн сонгуулийн анхдугаар бүгд хурлаас намын Төв хорооны УТТ-ны гишүүн, байнгын хорооны гишүүн, Төв хорооны Ерөнхи нарийн бичгийн дарга, Цэргийн комиссын даргаар тус тус сонгогджээ. 1998 оны гуравдугаар сард БХАТИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНХАУын дарга, БНХАУ-ын Цэргийн төв комиссын даргаар дахин сонгогдсон байна. Ван И: Хятадууд шинэ Монголыг, монголчууд шинэчлэл хийж буй шинэ Хятадыг сайн мэдэхгүй байх БНХАУ-ын дарга Зян Зэминий айлчлалын өмнө тус улсад томилолтоор ажилласан Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид бид БНХАУ-ын ГЯЯ-ны туслах сайд Ван-И-тэй уулзаж ярилцлага авсан юм. Туслах сайд Ван-И энэ албан тушаалд томилогдохоос өмнө яамандаа Азийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тиймээс энэ хүн манай хоёр орны харилцааны нарийн ширийнийг сайн мэдэх тул сурвалжлагч бидэнд чухал судлагдахуун болсон юм. Дашрамд дурдахад ноён Ван-И БНХАУ-ын дарга Зян Зэминийг


1515 дагалдан Монголд ирэх төлөөлөгчдийн нэг юм. Туслах сайд Ван-И сэтгүүлчдийн асуултад тун тодорхой хариулт өглөө. -Ноён сайд аа, байгалийн хий экспортлох хоолойг Монголын нутгаар дайруулах, хийн хоолойн талаархи хэлэлцээрт манай талыг оролцуулах бололцоо бий юу? -Байгалийн хийн хоолойн асуудлаар Хятад-Оросын тал ярилцаж байна. Энэ бол эдийн засгийн, ашгийн асуудал юм. Одоо судалгаа, яриа хэлэлцээрийн шатандаа явж байна. Цаг хугацаа хэрэгтэй. Хийн хоолойг өөрийн нутгаар дамжуулах Монголын талын хүсэлтэд бид их анхаарал тавьж байгаа. Нэгдсэн хүчин зүйлээр хоёр тал энэ асуудлыг эцэслэн шийднэ. -БНХАУ-ын дарга Зянь Зэминь ХКН-ыг төлөөлөх эрхтэйнхээ хувьд Монгол Улсад хийх төрийн айлчлалынхаа үеэр манай улс төрийн намуудын төвшинд уулзалт, яриа хэлэлцээ өрнүүлэх болов уу? -Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд, парламентын даргатай уулзаж ярилцана. Зянь Зэминь дарга БНХАУ-ын даргынхаа хувиар Монгол Улсад айлчилна. -БНХАУ Тайвань, Түвдтэй Монголын Улсын харилцах харилцааг ямар хэмжээнд хүртэл хүлээн зөвшөөрдөг вэ гэдгийг тодруулах хүсэлтэй байна. Манай улс нэг Хятадын бодлого баримталдагийг бид мэднэ. Гэхдээ Тайвань, Түвдтэй харилцах шаардлага бас тулгардаг... -Нэг Хятадын бодлогыг Монгол Улс олон жилийн турш тууштай баримталж ирснийг манай тал сайшааж байгаа. Манай хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл гаргасан. Монголын тал Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг мөн гэж албан ёсоор мэдэгдсэн. БНХАУ-тай дипломат харилцаатай улс орнууд Тайваньтай албан ёсны харилцаа байхгүйг та бүхэн сайн мэдэх байх. Тайвань аралтай иргэдийн, ардын харилцаа хөгжүүлэхэд БНХАУ-ын талаас татгалзхгүй. Харин энэ харилцааны хэлбэрээр улс төрийн харилцаа хийхгүй байхыг манай тал хүсдэг. Түвд бол өөртөө засах орон тул харилцаа, солилцоо хийх нь хэвийн зүйл. Гэвч Далай ламын асуудалд танай тал анхаарал тавих хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Далай лам бол зөвхөн шашны хүн биш. Дармасалад орогнолын Засгийн газартай, БНХАУ-ыг тусгаарлан салгах бодлого хэрэгжүүлж буй хагалан бутаргагч. Хятадын Засгийн газраас Далай ламын талаар явуулж буй бодлого, байр суурь тууштай, тодорхой. -Түүхийн нэгэн асуудлыг сэтгүүлчийн хувиар тодруулмаар байна. Монголчууд өөрсдийгөө мянга мянган жилийн түүхтэй тусгаар улс гэж үздэг. Харин Монгол Улсыг Хятад улс хэдийнээс тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөг вэ? -Энэ бол их товчхон хариулттай асуулт байна. 1949 оны аравдугаар сарын 16-нд БНХАУ Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хоёр улс дипломат харилцаа тогтоосон. -Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх ямар асуудал байна гэж Та үздэг вэ?


1516 -БНХАУ, Монгол Улсыг чухал хойд хөршөө гэж үздэг. Танай улстай хамгийн урт нутаг дэвсгэрээр БНХАУ хиллэж байна. Хоёр орны харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, урт удаан харилцан ажиллахыг Хятадын тал баримталсаар ирсэн. 1950-иад онд БНХАУ ядуу улс байсан ч Монголд тусламж, дэмжлэг үзүүлж байсныг хөршүүд маань сайн мэдэж байгаа. Тодорхой хугацаанд хоёр орны харилцаа муруй замаар явж байсан хэдий ч бид сайн хөршийн найрсаг харилцаатай улсууд. 1989 оноос БНХАУ, Монгол Улсын харилцаа хэвийн болсноор эрчтэй хөгжиж ирлээ. 1990 онд хоёр орон хамтарсан мэдэгдэл гарган, хоёр орны харилцаанд дүгнэлт хийж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэх зорилт тавьсан. 1994 онд манай улсын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Монголд айлчлах үеэр шинэ нөхцөл байдлын дагуу найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд бүрэн эрхээ харилцан хүндэтгэх чухал заалт орсон бөгөөд уг гэрээ хоёр орны харилцаанд улс төрийн чухал үе шат болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал дараагийн зуунд хоёр орны харилцааны чиглэлийг тогтоосон. 1998 оны хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, цөмийн зэвсэггүй статус, сонголтыг хүндэтгэх байр сууриа Хятадын тал нотолж, Монголын тал нэг Хятдын бодлого хэрэгжүүлнэ. Тайвань БНХАУ-ын салшгүй хэсэг гэдэг байр сууриа илтгэсэн. Зянь Зэминь даргын айлчлал хоёр орны харилцааг дөрөв дэх шатанд гаргана гэж үзэж байна. Хоёр орны харилцаа их хурдан хөгжиж байгаа. Үүнийг эрчимжүүлэх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлж хоёр орон мөнхийн хөрш, мөнхийн сайн анд нөхөд байхыг Хятадын тал хүсч байна. Манай Засгийн газар хил залгаа бүх оронтой найрамдалт бодлого хэрэгжүүлж байгаа. Монгол Улстай найрамдалт харилцаа хөгжүүлэх БНХАУ-ын Засгийн газрын бодлого өөрчлөгдөхгүй. -БНХАУ Монголд хөрөнгө оруулалт хийх талаар тодорхой зорилготой юу. Одоогоор Монголд хийсэн том хөрөнгө оруулалт бий юу? -Хөршүүдийн хувьд бид харьцангуй бага солилцоо хийж байна. Хятадууд шинэ Монголыг, монголчууд шинэчлэл хийж буй шинэ Хятадыг сайн мэдэхгүй байх. Тиймээс хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байна. Ингэхгүй бол товч асуудлыг төвөгтэй асуудал болгож болно. Бид сайн ойлголцох тусам төвөгтэй асуудал ч хялбар шийдэгдэнэ. Бидний зүгээс хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэхэд бүх хүчин чадлаа гаргана. Манай хоёр орны харилцаанд ихээхэн ирээдүй, их нөөц бий гэж үзэж байгаа. Бид харилцаагаараа бие биенээ нөхөж болно. Өнөөдөр БНХАУ Монгол Улсад томоохон хэмжээний хөрөнгө оруулаагүй байна. Яагаад гэвэл БНХАУ нь өөрөө хөгжиж буй орон юм. Тиймээс манай улсаас гадаадад хийх хөрөнгө оруулалт, гадаадаас авах хөрөнгө оруулалтаас бага. Эдийн засаг хөгжихийн хэрээр гадаадад түүний дотор Монгол Улсад ихээхэн хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Түүнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулах орчин ямар байна вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй юм. БНХАУ гадаадаас жил бүр нэлээд хэмжээний бараа импортлодог. Монголын бүтээгдэхүүн чанар сайтай, үнэ хямд байж, манай шаардлага нийцбэл БНХАУ импортлох хэрэгтэй гэж


1517 үзэж байна. Ингэхдээ мэдээж хэрэг зах зээлийн зарчмыг баримтална. Үүнд улс төрийн ямар ч хүчин зүйл байхгүй. -Монгол Улс далайд гарцгүй орон. Энэ талаар манайд тааламжтай нөхцөл бүрдүүлэх хэлэлцээрийн биелэлтийг сонирхож болох уу? -Тянь-Жин боомтоор Монголын бараа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Далайн боомт ашиглуулахад Хятад Улс, Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тодорхой асуудал гарвал хоёр тал найрсгаар ярилцах хэрэгтэй. -Монгол төгрөг, Хятадын ардын юанийг чөлөөтэй хөрвөдөг болгох ямар арга хэмжээ авах хэрэгтэй бол? -БНХАУ-ын ардын юань дэлхийд гүйлгээний чухал валют биш. Төгрөг, ардын юанийг чөлөөтэй хөрвөдөг болгоход хоёр улсын байдал заавал тогтвортой байх хэрэгтэй. Мөн хөрөнгө эзэмшигчид үүнд дуртай байгаа эсэхийг тооцох хэрэгтэй. Б.Ханддолгор Өдрийн сонин 1999.7.15 №108 Пүрэв Гурван хүсэл биелсэн өдөр БНХАУ-ын Бээжин хот үгүйдээ Эрээнд очиж үзээгүй монгол хүн сүүлийн үед ховор болжээ. Ажил төрөл, арилжаа наймаагаа амжуулж дамжин өнгөрөгчдийн хөл өмнөд хөршөөс үл тарасна. Тиймээс Бээжин хот, Цагаан хэрэм, Тянь-Ань-Мэнь талбай, хятад хүнтэй наймаа хийх тухай яриа монголчуудад шинэ содон санагдах үе ард хоцорч нүд, чих дасчээ. Энэ талаар замын тэмдэглэлээр уншигчдын зугаа гаргах нь бүр ч ярвигтай бололтой. Гэхдээ ч уулын хяр дамжин хөврөх урт Цагаан хэрмийг харах бүрд монгол хүнд онцгой сэтгэгдэл төрдөг байх. Надад л лав тэгсэн. Умард зүгийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилгоор МЭӨ IY-III зууны үед баригдсан Цагаан хэрэм эдүгээ дэлхийд түүхийн нандин өв болж жуулчдыг татаж улсдаа мөнгө оруулсаар. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Р.Никсон цагаан хэрэм дээр гараад “Ийм бахархал болсон агуу их хэрмийг барьсан ард түмэн агуу их түүхтэй байж таараа. Агуу их түүхтэй ард түмэн агуу их ирээдүйтэй байж таараа” гэж нэгэнтээ уулга алдсан гэдэг. Үнэхээр түмэн газрын урт цагаан хэрэм түүнийг босгосон Хятадын ажилсаг ард түмэн агуу. Мөн “Ийм бахархал болсон агуу их хэрмийг байгуулахад хүргэсэн ард түмэн түүнээс ч дутахгүй агуу их түүхтэй байж таарна” гэсэн улс төрч Баабарын үг цагаан хэрэм өөд өгсөх үед санаанд орж дотроо баясч л явлаа. Биднийг БНХАУ-д зорчиход Бээжин ёстой халуун тогоо шиг байлаа. Агаарын хэм 38 шүргэж шөнөдөө ч тэр эрчээ үл алдана. Хожим Бээжингийн их сургуулийн монгол хэлний тэнхимийнхэнтэй уулзахад сүүлийн 30 жилд үзэгдээгүй их халуун Бээжинд боллоо гэж байсан. Зянь даргын айлчлалын өмнө Хятад орныг сурвалжлахаар Монголын хэсэг сэтгүүлч долдугаар сарын 2-ны баасан гаригт Бээжинд ирсэн тул бямбад биднийг түүхийн дурсгалт газруудаар аялуулж амруулав. Энэ өдрийг бид гурван хүсэл биелсэн өдөр хэмээн нэрлэсэн бөлгөө. Бээжинд ирсэн хүн Их цагаан хэрэм, Гү Гүн буюу “Хориотой хот” гэж нэрлэгддэг Хятадын хаадын өвлийн ордонг үзэж Бээжин нугас зооглоогүй бол ирээгүйтэй адил гэсэн үг байдаг жээ. Амралтын тэр өдөр бид эл төлөвлөгөөг биелүүлж санаа амарлаа. Хятадууд Цагаан хэрэмийн оройд


1518 гараагүй бол жинхэнэ эр хүн биш гэж ярилцдаг юм байна. Уулын орой тийш шатлан өгссөн Цагаан хэрэм дээр гарах нь халуунд цаг, хүч их шаардсан ажил. Манай сэтгүүлчдээс хэн нь ч тийш зүглэж зүрхлээгүй болохоор ганц эмэгтэй сурвалжлагч бибээр нөхдийгөө “эх хүн биш боллоо” гэж шоолох зугаатай байлаа. Ер нь жуулчид гурав, дөрөвдүгээр сарын үед цагаан хэрэмийг зоривол байгаль цаг уурын нэн тааламжтай нөхцөл угтана шүү гэж зөвлөх байна. Бидэн шиг долдугаар сард ирвэл хэт халуун таныг тамирдуулж, хажуугаар өнгөрөх олныг тээршаан бачимдаж мэднэ. Хятадын Мин Чин буюу Манж дайчин улсын хаадын ордон тухайн үед Хориотой хот гэж нэрлэгдэж басйан Гү Гүн ордныг “Сүүлчийн эзэн хаан” киноноос та үзсэн дээ. Хориотой хот Бээжин хотын төвд Тянь-Ань-Мэнь талбайг хойт тадаас нь хашиж оршдог Бээжин хотын төв тэнхлэг Тань-ань-Мэнь талбай, Хориотой хот дундуур дайрч өнгөрөх ажээ. 9999 орд харштай Гү Гүн ордны төв замаар энэ зууны эхэнд зөвхөн эзэн хаан л явдаг байсан бол одоо учир тоймгүй олон жуулчин бүрэн эрхтэй холхино. Харин тэд орд харшийг гаднаас нь үзэж сонирхохоос орж тухалж мэдээж болохгүй. Хориотой хотыг өдөрт 10-20, баяраар 80 гаруй мянган хүн үзэж сонирхдог гэнэ. Мин Чин улсын 24 хааны гэр болсон энэхүү ордон байгуулагдсанаасаа хойш 580 шахам жил болж буй ч бүрэн бүтнээрээ хадгалагдан үлджээ. Хятадууд манайхантай адил есийн тоог их бэлэгшээнэ. Есийг хамгийн том тоо гэж эрх мэдэлтэй адилтган зүйрлэх ажээ. Ордны доторхийг өмнөд, дотоод орд гэж хоёр хэсэгт хуваах бөгөөд Өмнөд ордонд хаан ажил үүргээ гүйцэтгэж түшмэд нарыг хүлээн авч уулздаг, Дотоод ордонд хаан амардаг, татвар эмч, үр хүүхдийн харш номын сан агуулах зэрэг байрладаг ажээ. Ийнхүү ордныг үзэж бид хоёр дахь хүслээ амжилттай биелүүлээд оройн зоогт бээжин нугас амтархан идэж билээ. Хятад хоолноос хамгийн сайхан нь бээжин нугас гэж би хэлнэ. Хамгийн хүндтэй зочноо хятадууд бээжин нугасаар дайлна. Нугасыг 15 цаг гаруй шарж бэлэн болгох бөгөөд чадварлаг тогооч түүнийг хүссэн янзаар чинь зүсэж таваглана. Нугасны махыг нимгэн бинд цуу түрхээл ороож идэх аж. Бээжинд ийнхүү амраад маргааш нь бид Зян Зэминь даргын төрсөн нутгийг зорилоо. Энэ тухай дараагийн дугаарт өгүүлэх болно. Б.Ханддолгор Өдрийн сонин 1999.7.15 №108 Пүрэв Зян Зэминь дарга хүндэт харуултай монголоор мэндчилэв Хэвлэлийнхэнд зориулан хэлэх үгээ бичгээр тараалаа БНХАУ-ын дарга Зян Зэминь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийхээр Хятадын иргэний агаарын “Air China” компанийн “Боинг” онгоц хөлөглөн Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд урьд товлосон ёсоор өчигдөр 11 цаг 30 минутад газардлаа. БНХАУ-ын дарга Зян Зэминь, түүний гэргий Ван Еэпин нарыг БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Цянь Чичень гэргий Жөү Ханьцюнийн хамт, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга Бөхөө, Хятадын Коммунист намын төв хорооны хэрэг эрхлэх газрын орлогч дарга, Төвийн хамгаалалтын газрын дарга Ю Шигүй, Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны


1519 яамны орлогч сайд Чэнь Шиньхуа, Гадаад явдлын яамны туслах сайд Ван И нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ирлээ. Тэднийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Туяа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, Гадаад харилцааны яамны ёслолын хэлтсийн дарга П.Үржинлхүндэв нар угтаж авав. Монголд ажиллаж, сурч байгаа хятдын иргэдийн төлөөлөгчид хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг ерөөсөн лоозон, Хятад улсын төрийн далбаа, туг, дарцагаар даллан “Тавтай морилохыг урья”, “Халуун дотноор угтаж байна” хэмээн хоолой нийлүүлэн уухайлж тослоо. Зян Зэминь дарга угтагчдад гар даллан мэндчилээд хэвлэл, мэдээллийнхэнд зориулан бэлтгэсэн товч үгээ бичгээр дамжуулан өглөө. Тэрээр Монголын ард түмэнд Хятадын ард түмний элэгсэг дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжилжээ. Мөн Хятад улс Монгол Улстай харилцах харилцааг ямагт чухалчилан үздэг болон сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа удаан хугацаанд, тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцэлтэйгээр, XXI зуунд чиглүүлэн бэхжүүлж хөгжүүлэх нь Хятад улсын тууштай бодлого гэдгийг илэрхийлсэн байв. “Сайн байна уу” гэж мэндчиллээ Эрхэм хүндэт зочныг угтах ёслол 15.00 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр хурц нар шарж талбай дээр удаан зогсохын аргагүй байсан боловч зочдыг хүрэлцэн ирэхэд үүл бүрхэж сэвэлзүүр салхи үлээж эхэлсэн юм. Хоёр орны төрийн тэргүүнийг монгол үндэсний хувцастай хүүхдүүд цэцэг барьж угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, БНХАУ-ын дарга Зян Зэминь нарыг тусгайлан зассан хүндэтгэлийн тавцанд гарч зогсоход хүндэр харуулын ахлагч айлтгал өгөж, үлээвэр хөгжимд ёслолын марш, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч Н.Багабанди, Зян Зэминь дарга нар хүндэт харуулын өмнүүр явж ёслох үед Зян Зэминь дарга тэдэнтэй тод чанга дуугаар “Сайн байна уу” хэмээн монголоор мэндчилэв. Хүндэт харуулын дайчид “Хүндэт даргын амрыг эрье” гэж хариу барилаа. Дараа нь Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зян Зэминь тэргүүтэй эрхэм зочдыг төрийн хүндэтгэлийн өргөөнл хүлээн авч уулзсан юм. Ирэх замдаа монгол үг сурах гэж оролджээ Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зян Зэминьтэй уулзахдаа хоёр зууны зааг дээр Монгол Улсад айлчилж байгаа нь өнгөрсөн онд хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэн, XXI зуунд чиглэсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны төлөвийг улам бүр тодорхой болгож өргөнжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, Зян Зэминь дарга нар айлчлалын өмнөхөн монголын сэтгүүлчид БНХАУ-д очиж Хятад улсын даргатай уулзан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилгаа хийсэн нь хоёр орны ард түмэн бие биеэ ойлгож, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үйл явдал болсныг тэмдэглэв. Ноён Зян Зэминь “Зуу сонсохоос нэг үзсэн нь дээр” гэдэг үг манайд бий хэмээн дурслаа. Монголд ч ийм зүйр үг байдаг нь Азийн хүмүүсийн сэтгэлгээ ойрыг харуулж байгаа хэрэг болов уу. Зян Зэминь дарга Монгол орны цаг агаар биднийг халуун дотно хүлээн авлаа гэж байсан.


1520 Бас ирэх замдаа цөөн ч болов монгол үг сурах гэж оролдож ирснийхээ нэг болох “Сайн байна уу” гэдэг үгээр танай цэргүүдтэй мэндчиллээ гээд, монголын сэтгүүлчид өвөг эцгийнх нь төрсөн нутаг болон Шанхай хотоор явж сурвалжилсныг талархан ярилаа. Хоёр орны харилцаа бие биеэ нөхөх шинж чанартайг тэмдэглэцгээв Ерөнхийлөгч Н.Багабанди хүндэт зочдыг Төрийн ордонд морилохыг урьж тус ордны “Б” танхимд дээд хэмжээний албан ёсны хэлэлцээ эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Зян Зэминий хоёр зууны зааг дээр хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагааг XXI зуунд чиглүүлсэн баримт бичгүүдийн үзэл санааны дор болж, хоёр улсын хооронд шинэ хуудас нээсэн үйл явдал болж буйн тэмдэглээд монгол заншлаар хүндэт зочныг эхэлж ярихыг урив. Үүнээс хойшхи үйл ажиллагааг сурвалжлах боломж сэтгүүлчдэд олдсонгүй. Хэдийгээр айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч Н.Багабанди, БНХАУ-ын дарга Зян Зэминь нар хэвлэлийнхэнтэй уулзахаар төлөвлөгдсөн байсан ч гэнэт өөрчлөгджээ. Харин Гадаад харилцааны яамны мэдээлэл, мониторингийн газрын дарга Б.Ганболд Төрийн ордонд БНХАУ-ын ГЯЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга Жү Вэнхао “Чингис” зочид буудалд хэлэлцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хоёр улсын төрийн тэргүүнүүд 1994 онд байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д айлчлах үед байгуулсан хамтарсан мэдэгдлийн үзэл санааны дагуу харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээ нотолж, олон улсын болон бүс нутгийн хүрээний харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь харилцан нөхөх шинж чанртайг тэд яриандаа тусгажээ. Хятадын талын хөрөнгө оруулалтыг дэмжих, хилийн худалдааны менежментийг сайжруулах, Бээжин-Улаанбаатарын төмөр замын ачаа тээвэрлэлтийг сайжруулах талаар санал солилцсон байна. Хятадын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг дэмжих, хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд зориулж 30 сая юанийн тусламж үзүүлэхээ илэрхийллээ. Хятадын нутгаар дамжуулах төмөр замын транзит тээврийн үнэ хөлсийг харгалзан үзэх, Тяньжин боомт хүртэлх авто замын үйлчилгээг сайжруулах талаар ч дурдсан байна. Ерөнхийлөгч Н.Багабанди энэ оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдыг Хятад улсад айлчлуулах санал тавьсныг БНХАУ-ын төрийн тэргүүн талархан хүлээн авч Засгийн газартаа уламжлахаа мэдэгджээ. Бас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга нар Монголын талд айлчлах урилгатайг энэ үеэр нотолжээ. Хоёр орны төрийн тэргүүн хэлэлцээнийхээ явцад олон улсын байдлын талаар санал солилцож, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НҮБ-ын ассамблейд сонордуулсан Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг Хятадын тал дэмжих, Монгол Улсыг АСЕАН-ы гишүүнд Хятад Улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд хоёр тал бие биеэ харилцан дэмжихээ илэрхийлсэн байна. ОХУ-аас татах хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай ч хөндөгджээ.


1521 Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилснаас хагас жилийн дараа БНХАУ-ын дарга Монгол Улсад айлчилж байгаад сэтгэл нэн таатай байгаагаа илэрхийлж байв. Ийм богино хугацаанд харилцаа амжилттай хөгжин урагшилж байгаад тэд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ. БНХАУ байгуулагдсаны 50 жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнөхөн энэ айлчлал болж байгаа нь ач холбогдолтойг ноён Жү Ванхао онцолж байв. Тэрээр Ерөнхийлөгч Н.Багабанди Тайвань бол Хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг ойлгож хүлээн зөвшөөрдгөө БНХАУ-д айлчлахдаа хэлсэн гээд дэлхий дээр нэг Хятад улс байж, Хятадын Засгийн газар нь тус улсын цорын ганц хууль ёсны Засгийн газар гэдгийг ойлгон дэмжиж байдагт талархаж байгаагаа ярилаа. Хонконг Хятадад эргэж ирсэн, Макао ирэх гэж байгаа. Тайвань ч халуун элэгтээ буцаж ирнэ гэдэгт найдаж буйгаа тэр тэмдэглэлээ. Хэлэлцээний үед хоёр орны удирдагчдын харилцан айлчлалыг тогтмолжуулж, Хятадын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хоёр орны тус бүрийн давуу талд түшиглэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэйг ярилцжээ. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, Хятад улс техник технологийн чадвар сайтай, үүндээ түшиглэх ёстой гэж тэд үзсэн байна. Хятад-Монгол хоёр орны хилийн шугам урт, хилийн орон боомт ажилладгийг рудаад, Европ-Азийг холбосон гүүр болох, Москвагаас Улаанбаатарыг дайран Бээжин хүрдэг төмөр засыг хөгжүүлэх нь чухал болохыг Зян Зэминь дарга тэмдэглэсэн байна. Айлчлалын үеэр хоёр тал Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай 1998 оны хэлэлцээрт заасан буцалтгүй тусламжийг ашиглах тухай солилцох захидал, Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, Эрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцов. Уул усаар холбогдсон найрамдал үүрд орших болтугай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди өчигдөр орой БНХАУ-ын дарга Зян Зэминь болон түүнийг дагалдан яваа эрхэм зочдыг хүндэтгэн зоог барилаа. Зоог дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди шинэ зууны эхлэл ойртсон сүүлий арван жилд Монгол-Хятадын харилцаа хроёр талын эрх ашигт нийцэн идэвхжиж эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д төрийн айлчлал хийж, Хятадын ард түмний аж амьдрал, соёл, бүтээн байгуулалттай танилцаж, чухал баримт бичгүүдэд гарын үсгээ зурснаа дурсан ярилаа. Мөн дөнгөж саяхан хийсэн албаны ёсны хэлэлцээ харилцан ойлголцсон, бие биеэ хүндэтгэсэн, чин сэтгэлийн найрсаг уур амьсгалд болсныг ч тэмдэглэж байв. БНХАУ-ын тогтвортой хөгжил нь Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл гэдгийг онцлон хэллээ. БНХАУ-ын дарга Зян Зэминь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон хагас зууны хугацаанд зарим үед муруй замаар явах тохиолдол гарсан ч сайн хөршийн найрсаг харилцаа нь хоёр орны хэлхээ холбооны олон жилийн түүхийн гол урсгал мөн гээд, 90-ээд


1522 оноос харилцаа түргэн сэргэж хөгжсөнийг тэмдэглэлээ. Зоогийн үеэр БНХАУ-ын дарга Зян Зэминь, түүний гэргий Ван Еэпин нарт монгол үндэсний дээл бэлэглэлээ. Хүндэт зочин Зян Зэминь бийр янтай нийлүүлж муутуу цаасан дээр “Уул усаар холбогдсон найрамдал үүрд орших болтугай” хэмээн бичиж дурсгав. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 1999.7.16 №109 Баасан Зян Зэминий төрсөн нутаг Янжоуд зорчсон тэмдэглэл БНХАУ-ын дарга Зян Зэминь Зянсу мужийн Янжоу хотод төржээ. Дэлхийн нэр хүнд бүхий “Эйшавик” сэтгүүл Азид нэр нөлөө бүхий 50 улс төрчийн нэрсийн жагсаалтыг манай өмнөд хөршийн удирдагчаар эхлүүлснээ нэгэнтээ зарласан. Хятад улсад томилолтоор ажилласан Монголын сэтгүүлчид бид Азийн хамгийн нэр нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн Зян Зэминий төрсөн нутгаар аялалаа. Янжоу хот Хятадын зүүн өмнө зүгт байрлах бөгөөд Монголчуудын нэрийг нь сайн мэдэх Нанжин хотоос урагш орших ажээ. Улсынхаа даргын төрсөн нутгийг Монголд суугаа элчин сайд Чи Жизяг, эрдэмтэн алдартан олныг төрүүлсэн нутаг гэж бидэнд танилцуулж байсан. Янжоугаас зохиолч, зураач, яруу найрагч, удирдагч, улсдаа нэр хүндийг олсон хятадуудын нэрлэснээр бол “Найман хачин хүн” төрсөн нутаг юм байхаа. Манайтай зүйрлэвээс Завхан аймаг юмуу даа. Эндээс хутагт, хувилгаад зэрэг элдэвтэй хүмүүс цөөнгүй төрж, манай хоёр ерөнхийлөгч гарсан болохоор бас л сонин. Ямартаа л Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, 45 нас хүрсэн Завхан аймгийн харьяат иргэн байна гээд тодорхой заачихья гэсэн онигоо хүртэл гарч байх вэ дээ. Иймэрхүү утгаар нь зүйрлэвэл БНХАУ-ын Шанхай хот ёстой удирдагчдыг төрүүлдэг газар юм билээ. Янжоуд төрсөн Зян Зэминь чухам Шанхайд л тодорч улсдаа үнэлэгдэн бас дэвшжээ. Мөн Хятадын Ерөнхий сайд зоримог шинэчлэгч гэгддэг Жу Рунжи ч энд өөрийгөө харуулсан юм. Шинэчлэгдэн өөрчлөгдөж буй хятад орны нүүр царайнаас үзвэл тэд ёстой нэг гар нийлсэн удирдагчид бололтой. Бээжинд ч Янжоуд ч Шанхайд ч хамгийн их мэдрэгдэх зүйл бол хятадууд хийж бүтээж, урагшлан хөгжиж байна. Энэ үйл явц хятад орныг бүхэлд нь хамарч байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй бололтой. Үнэн дундрашгүй энэ том зах зээлд хөрөнгө оруулалт цутгаж, хятад хүн бүр хөдөлж, ажиллаж, тэр хэрээр амьдрал нь сайжирч байх шиг байна. Хятад улс улам бүр нээлттэй уян хатан бодлого явуулж, хувийн өмчийг хүртэл хүлээн зөвшөөрч улсаас өмчийн олон хэлбэрийг адил үзэж хамгаалахаа илэрхийлжээ. Үнэндээ бидний хөрш хятад орон, хятад хүмүүс өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Харин энэхүү шинэчлэл өөрчлөлтийг монголчууд бид хэр мэдэрч ойлгож байгаа нь эргэлзээтэй. Тэд нийгмээрээ урагшаа харж амьдрах гэж зүтгэж ажиллаж байхад ардчилсан монголын иргэд бид хятадын тухай үзэл сурталжсан үеийн киноны сэтгэлгээнээс даваагүй, хөгжлөөс хоцорч буй юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Бидэнд улам бүр урагшилж буй дэлхий ертөнц дээр олон улсыг, олон хүнийг таньж амьдрах шаардлага зайлшгүй. Түүхэн хувь заяаны эрхээр хоёрхон хөрштэй мөнхөд хаяа хатган орших монголчуудын хувьд их Хятадыг танихгүйгээр хорвоог танихгүй гээд хэлчихвэл хатуудсан болохгүй бизээ. Харин хятад хүмүүс хаана ч хэнтэй ч зохицоод амьдарч чадаад байдаг нь гайхалтай. Хятад хүн суудаггүй


1523 улс орон, хот гэж дэлхийд үгүй бизээ. Ямартаа л хятад хүний толгой дээр нар шингэдэггүй гэсэн үг гарч байх вэ. Янжоу хот хятад нутагт олны хөлөөс арай буйд газар бололтой. Манай монголчууд нэлээд сайн хэсүүлчид гэхэд тэнд арай очиж байгаагүй юм гэнэ билээ. Энд зочилсон анхны монголчуудыг бидний хэдэн сэтгүүлчид боллоо гэж орон нутгийнхан танилцуулж байв. Янжоугийн байшин барилгууд үндэсний хийц маягтай, бас энэ хот байгалийн үзэсгэлэнт түүх дурсгалын газар олонтой, шөнө ч гэрэл гэгээтэй цэвэрхэн хот юм билээ. Аялан жуулчлагч Марко Поло Хубилай хааны төлөөлөгчөөр Янжоуд сууж байсан сураг сонсдсон. Тус хотыг түүх дурсгалын хот ч гэж нэрлэж болохоор. Бид Хятадын Тэнгэрийг тэтгэсэн хааны ордныг үзэж цэцэрлэгээр нь зугааллаа. Тэнд хөгшчүүл л ёстой жаргаж сууна. Амарч дуулж, хуурдаж буй олон ахмадтай энд дайралдана. Янжоуд алдартай “Бенц” машиныг үйлдвэрлэж байна. Хятад, Германы хамтарсан “Азийн од-Бенц” үйлдвэрт Германы алдарт бенц машин харьцангуй хямд өртгөөр бүтэх юм. Тухайлбал эндэхийн бенц автобусыг 1,7 сая юанаар худалдаж авдаг бол германд 2,5 сяаыг зарцуулах болно. Чанарын хувьд бол яг адилхан гэж үйлдвэрийн германы талын захирал танилцуулж байсан. Дотроо бие засах газар, зурагт, халуун хүйтэн сэнс зэрэг тоноглолтой сайхан автобус, машинууд үйлдвэрлэгдэж байна. Манай Улаанбаатарт хэдийг оруулаад ирвэл улсын нүүр тахлах л унаа болно доо. Хоёр тоннын хүнд ачаа бенц автобус дээр унахад ер нь яах ч үгүй гэж танилцуулж байсан шүү. Германчууд хамтарсан үйлдвэр байгуулахынхаа өмнө сургалт явуулж хятад залууст шинэ эрдэм заажээ. Энэ үйлдвэрийн ачаар 3000 гаруй хүн ажилтай болж сарын 2000 юаний цалин авч байгаа аж. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг ихээхэн урамшуулж хамтарсан үйлдвэрийг эхний гурван жилд татвараас чөлөөлж хөнгөлөлт үзүүлдэг юм гэнэ. Энэ хотод бид БНХАУ-ын дарга Зян Зэминий өвөөгийн булшинд хүндэтгэл үзүүлсэн юм. Гэхдээ тэр булш Янжоугийн ойролцоох нэгэн жижиг хотод байсан. Зян Зэминь гуайг дарга болсны дараахан тус хотынхон өвөөгийнх нь шарилыг хүндэтгэн бунхалсан юм байна. Сайн хүний хамаатан байх сайхан юм даа гэж бодогдож байлаа. Янжоу бол жинхэнэ социалист хот гэсэн сэтгэгдэл тэндхийн иргэдийн харилцаанаас мэдрэгдэж байв. Харилцан талархаж үг хэлэхдээ бидний бараг мартах шахсан уриа лоозон маягийн үгээр төгсгөх бөгөөд алга ташина. Биднийг газарчилж явсан тус хотын гадаад харилцааны албаны ажилтан хүмүүсийг ийнхүү урам зоригийг бадраах үг хэлж алга ташуулах үүрэгтэй хүн шиг сэтгэгдэл төрүүлж билээ. Бас хятадууд ахмад, дарга хүмүүсийг их хүндэлж, зэрэг дэвийг нарийн баримталдагийг энэ хотод бид их тод мэдэрсэн. Тэр олон сая хүнээс онцгойрч хариуцлагатай алба хашиж бжй хүмүүсээ дээдлэн хүндэлдэг нь арга ч үгүй бизээ. Ахмадуудын тухайд бол хаа газрын ёс адил шүү дээ. ХКН-ын Янжоу хотын дарга биднийг хүлээн авч уулзаж хүндэтгэн зоог барилаа. Уулзалт зоогийн ширээнд бидний нэрийг дарааллуулан тавьсан байв. Чингэхлээ бас зарим зүйлийг бодолцжээ. Ирэхээс өмнө бидний намтрыг нэлээд судалсан бололтой юм. Миний ойлгосноор төлөөлөгчид дотроо би тав дахь хүн нь болоод орхив. Миний ард “Монголын мэдээ” сонины сурвалжлагч, Телевизийн найруулагч нарыг суулгахаар заажээ. Харин өмнө маань “Өнөөдөр”, Монголын радио,


1524 Монгол телевизийн нөхөд суух жишээтэй. Энэ суудлыг насны ангиллаар л лав тогтоогоогүй. Тэгсэн бол би хамгийн сүүлд суух байсан. Янжоугаас бусад хотод болсон уулзалтад тэр ч бүү хэл БНХАУ-ын дарга Зян Зэминьтай уулзахад нэр заан суудлын дарааллыг ийнхүү тогтоогоогүй юм. Янжоуд аялалаа өндөрлөөд бид Шанхайг зорьсон юм. Өдрийн сонин 1999.7.16 №109 Баасан Н.Багабанди Ерөнхийлөгч, Зян Зэминь дарга нар ая барилаа Зян дарга морьтой, хатагтай Ван хоньтой болов Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Зян Зэминь гэргий Ван Еэпин, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт өчигдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цагаан-Овоод зусаж байгаа Монгол Улсын гарамгай уяач Гарамжил агсны хүү Ганбатынд зочиллоо. Гэрийн эзэд зочдыг хадаг барин хүндэтгэж угтав. Г.Ганбаиынх 0-8 насны гурван хүүхэдтэй, адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн 300-гаад толгой малтай айл юм байна. Сая болж өнгөрсөн үндэсний их баяр наадамд уясан азарга нь 13-т давхижээ. Г.Ганбат улсын баяр наадамд гурван удаа түрүүлж байсан алдарт “Тогоруу” халтар азарганыхаа удмын зургаан настай хээр морийг хүндэт зочин Зян Зэминьд бэлэглэв. Гэргий Нэргүй нь хатагтай Ван Еэпинд халзан цагаан хонь зүсэлж өглөө. Зян дарга бэлгийнхээ морины толгойд хадаг уяж ижил сүрэгт нь үлдээгээд уяачийн хүүхдүүдэд бэлэг өгөв. Дархан аварга зодоглож, “Гоё хүрэн” уралдсан бэсрэг бус “бэрс” наадам Эрхэмсэг ноён Зян Зэминьд зориулсан бэсрэг наадамд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсах далай даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан П.Сүхбат, улсын начин А.Ганбаатар, Мгямарсүрэн нарын 16 бөх зодоглож аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын начин Мягмарсүрэн үзүүрлэлээ. Н.Багабанди Ерөнхийлөгч, Зян дарга нар асарт тухлан улсын начин А.Ганбаатар бөх тайлбарлаж, үндэсний бөхийн улсын цол дуудаач Лонцойдорж, Цогзол нар аварга, заануудын цолыг дуудаж бэсрэг наадамд “жинхэнэ” наадмын уур амьсгал оруулж байв. Их насны 60 гаруй морь уралдснаас Г.Ганбатын “Гоё хүрэн” түрүүлж, Д.Энхтайваны хээр аман хүзүүдэн, Батбаярын бор, Хээшигийн улаан бор, Баалайн хонгор морьд айргийн тавд давхилаа. Ойролцоохь Жанчивлангийн амралтаас гадаадын жуулчин 10 гаруй хүн бас ойр орчны иргэд ирж наадмыг үзэв. Б.Бат-Эрдэнэ аваргыг гадаадынхан сайн таних юм. Хятадын сурвалжлагчид гадаадын жуулчид түүнтэй ээлж дараалан зургаа татуулахад их аварга “Энэ ямар ажил хийдэг хүн бэ” хэмээн сонирхож огтхон ч түвэгшээсэн шинжгүй тэдний хүсэлтийг биелүүлж байв. Улсын хошой мэргэн харваач Цэвээнжавын хүү гарамгай мэргэн Хүдэрчулуун, улсын мэргэн Алтанцэцэг нар өсвөрийн сурчдын хамт халх сурын хасаа харвааг зочдод үзүүлэв. Харамсалтай нь нэлээд олон харвасан ч хоёр мэргэнийг эс тооцвол тэдний тавьсан сум хасаагаа оносонгүй. Морь уургалж булгиулахын ид хавыг харуулах ёстой эрэмгий адуучид маань ч үүргээ төдийлөн сайн биелүүлсэнгүй. Тэдний уургалсан хар хээр, хонгор зүсмийн хоёр азарга ганц хоёр бухаад л шогшоод явчихав. Зян дарга бөх, хурдан морь


1525 унасан багачууд, харваачдад гарын бэлэг гардууллаа. Түрүү морины хүүхэд, их аварга нарт хөгжим бэлэглэж байгаа харагдсан. Хүндэт зочин улсын мэргэн Алтанцэцэгээр заалган нумын хөвч татаж үзээд “чадаж байна” хэмээн сэтгэл хангалуун инээж байлаа. Зян дарга ер нь үргэлж инээмсэглэж явдаг хүн юм билээ. Энэхүү бэсрэг наадам багавтар сумын наадмаас ч илүү хөл хөөртэй боллоо. Сэтгүүлчид “Их аварга зодоглож, нэртэй хурдан морь уралдаж, улсын мэргэд сум тавьсан бэсрэг биш “бэрс” наадам боллоо” гэцгээж байв. Төрийн тэргүүнүүд цагаан үүл, хурдан морь, эх орны тухай дуулцгаав Задгай талбайд үдийн зоог барих үеэр Зян дарга найрсгаар зочлуулж байгаа монголчуудад талархсан сэтгэлээ илэрхийлэн төрөлх хэл дээрээ нэгэн дуу дуулав. Тэрээр дууныхаа утгыг оросоор тайлбарлаж өгсөн юм. Энэ дуу цэнхэр тэнгэрт цагаан үүл нүүж байна, цагаан үүлний доогуур хурдан морио унан давхих сайхан гэсэн утгатай гэнэ. Энэ үед хөх тэнгэрт үнэхээр цагаан үүл нүүж, шиврээ бороо дусалж, морь унасан хүүхдүүд нааш цааш давхилдаж байлаа. Зян даргыг Хятадын сурвалжлагчид дэмжин түрцгээв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Бид ч гэсэн эх орныхоо тухай нэгэн дуугаар ая барья” гээд “Халуун элгэн нутаг”-аар ая барив. Монголын сэтгүүлчид ч хятад нөхдөөсөө дутуугүй дуучид болохоо харуулах гэж Ерөнхийлөгчтэйгөө хамтран дуулсан юм. Дараа нь Зян дарга өөрийнхөө сэтгүүлчдэд сэтгэгдлээ ярих болов. Монголын талаас зөвхөн “ММ” агентлаг, Монголын радиогоос сурвалжлагч нэвтрүүлэх зөвшөөрөл өгч, сониныхон салхины чигийг тааруулж байгаад чихэндээ найдахаас өөр аргагүйд хүрлээ. Дотогш нэвтэрсэн сэтгүүлчдэд дуу хураагч өгч оруулах гэсэн боловч манай цагдаагийнхан “Наадах чинь их аюултай эд” гээд халгаасангүй. Өөрсдөө биеэрээ орж гар тэмдэглэл хийхийг бас зөвшөөрсөнгүй. Харин азаар чанга ярьдаг орчуулагч таарсан тулдаа Зян даргын үгийг тэмдэглэж авлаа. Тэрээр “Өнөөдөр Монголын тал нутгийн малчин айлд зочилж, морины уралдаан, бөх, сур үзлээ. Дөрвөн үеийн уяач айлын хүүгийн унасан морь түрүүллээ. Би хүүгийн аавтай уулзсан. Бас цэнхэр тэнгэр, цагаан үүл, морины тухай дуу дууллаа. Дараа нь Монголын Ерөнхийлөгч бас дуулсан. Тэр дуу бас л цагаан үүл, цэнхэр тэнгэрийн тухай дуу гэсэн. Ая нь их дотно санагдсан. Ая, үгийг нь бичиж өгөхийг хүссэн. Айлчлалын өмнө Монголын сэтгүүлчид миний төрсөн нутаг, ажиллаж байсан газраар аялж, Хятад орны тухай сурвалжилсанд баярлаж байна. Энэ нь танай Ерөнхийлөгч, ард түмэн манайд халуун дотно хандаж байна гэсэн үг. Би өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана. Өчигдөр би “сайн байна уу” гэдэг үгээр мэндчилж байсан бол “баярлалаа” гэсэн үг нэмж сурлаа гэлээ. Үүгээр бэсрэг наадам өндөрлөж эрхэм зочид нийслэлийн зүг буцлаа. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 1999.7.17 №110 Бямба Зян Зэминь: Хичнээн сайн мэдээлэлтэй байлаа ч айлчлалыг орлож чадахгүй УИХ-ын дарга Р.Гончигдорж манай оронд төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Зян Зэминьд өчигдөр бараалхав. БНХАУ-ын дарга Зян Зэминь миний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд түлхэц болоосой гэж


1526 хүсч байна гээд, би саяхан УИХ-ын дарга таны намтрыг уншлаа. Таныг ч, энд хүрэлцэн ирсэн хүмүүсийг ч ажиглахад ихэд залуухан харагдаж байна гэхэд УИХ-ын дарга насны залуугаас ухааны залуу нь эрхэм чухал гэж бодож явдгаа ярив. УИХ-ын дарга БНХАУ-ын даргын улс эх орныхоо цаашдын хөгжил дэвшлийн төлөө явуулж байгаа бодлогыг ажиглаад таны оюун санаа, үйл ажиллагааны хувьд залуу сэтгэлгээтэй болохыг мэдэрдэг гэв. Ноён Зян Зэминь би танай оронд ирж тал нутагт хонин сүрэг бэлчихийг харсан. Тэгээд аль нь хэнийх нь юм бол гэж гайхаж байлаа гэхэд УИХ-ын дарга Р.Гончигдорж манай заншлаар бол хамгийн ажилч хичээнгүй малчин хүний мал хамт бэлчиж тарга тэвээргээ авч явдаг юм. Харин ажил муутай нь л малаа бусдаас ялгахын тулд гаж сонин тэмдэг тавьж, эсвэл бусдаас зожигрон ялгаж хариулдаг юм. Ер нь сүүлийн үед олон улсын чанартай хурал зөвлөлгөөнд оролцож байхад хэн нь ямар үндэстнийг заавал ялгахыг чухалчилдаггүй болсон нь дэлхий дахинд улс орнууд бие биеэ ойлгох нийтлэг болоод эерэг үйл явц бодитой болсны тодорхой илрэл юм гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт манай оронд төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Зян Зэминьд өчигдөр бараалхав. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Наранцацралт “Монголчууд “Зуун удаа сонссоноос нэг удаа үз” гэж хэлэлцдэг. Ноён дарга та өөрийн биеэр Монгол Улсад айлчилж байгааг Монгол Улсын Засгийн газар нэн таатай хүлээн авч байна. Манай Засгийн газар найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, хоёр улсын Ерөнхийлөгчийн хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх явдлыг чухалчилж байна. Гэрээ, мэдэгдлийн үзэл санааг хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох нөхцөлийг бүрдүүлэх явдал бол Засгийн газрын үүрэг гэж би үздэг” гэж хэллээ. БНХАУ-ын дарга Зян Зэминь ярианыхаа завсарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэглэсэн монгол үндэсний дээл санаанд нь тун нийцсэнийг дурсаадахав. Ноён Зян Зэминь “Би БНХАУ-ын Цахим аж үйлдвэрийн яаманд сайдаар ажиллаж байсан хүн. Мэдээлэл их хөгжиж байна. Гэхдээ хичнээн сайн мэдээлэлтэй байлаа ч энэ нь айлчлалыг орлож чадахгүй” гэлээ. Тэрээр уулзалт ярианыхаа төгсгөлд “Монголын төр, засгийн удирдагчид харьцангуй залуу хүмүүс байдгийг мэдэрлээ. Та гэхэд надаас 31 дүү юм. Ийм злуу насандаа төрийн ийм өндөр албан тушаалыг хашиж байгаад тань бахархаж байна” гэж тэмдэглээд Ерөнхий сайдын ажилд амжилт хүсэв. Ерөнхий сайд Ж.Наранцацралт ноён даргад талархал илэрхийлээд “Хэдийгээр нас сүүдэр өндөр болсон ч залуу хүний адил эрч хүчтэй, цог золбоотой байгаад тань би бас биширч байна. Таньд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ гэж засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин 1999.7.17 №110 Бямба Өмнөд хөрштэйгөө чин сэтгэлээсээ ойлголцох үе эхэллээ Зян даргын явсан газар инээд наргиан тасардаггүй байв Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Зян Зэминь, гэргий, дагалдан яваа албаны хүмүүсийнхээ хамт манай оронд төрийн айлчлал хийгээд бямба гаригт эх орондоо буцлаа.


1527 Азийн шилдэг тавин улс төрчийг тэргүүлэгчдийн нэг, эрхэмсэг ноён Зян Зэминий энэ айлчлалыг өмнөд их хөрш гүрэнтэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож, найрамдал нөхөрлөлөө зузаатгахад чиглэсэн том алхам гэж үзэж болох юм. Зян дарга Монгол Улсын тухай багагүй мэдлэгтэй болохоо айлчлалын үеэр харуулав. Тэрээр Сүхбаатарын талбайд ирмэгц хүндэт харуулын дайчидтай монголоор мэндчилж, Ерөнхийлөгчийн бэлэглэсэн монгол үндэсний дээл, малгайг сэтгэлд нийцсэн бэлэг хэмээн бэлэгшээн өмсөж, зоогийн ширээнд тавьсан хонины ууцыг эвлэгхэн аргагүй таллаж, хэзээний л нэг монгол үг тогтоочихсон хэлж явдаг байлаа. Монголд дахиад хэд хоносон бол бүтэн өгүүлбэрээр нь ярих байсан биз. Яриан дундаа орос үг нэлээд хавчуулдаг юм билээ. Түүний намтрыг харж байхад 1950-иад оны дундуур Москва хотноо машины үйлдвэрт нэг жил дадлага хийж байжээ. Тэр үед л орос хэлийг сурсан болов уу. Зян даргын явсан газар инээд наргиан тасардаггүй байв. Тэрээр үргэлж инээж хөөрч, боломж таарвал дуулж явдаг, цайлган хүн юм. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт болсон бэсрэг наамдын үед хөвөн үүл, цэнхэр тэнгэр, хурдан морины тухай дуу дуулж, орой нь Сонгодог урлагийн академик театрт урлагийн мастеруудын тоглолт үзсэнийхээ дараа жүжигчдэд баяр хүргэн, хамт зургаа татуулж, тайзан дээр нь ая өргөсөн. Манай Ерөнхийлөгчийн дуулсан “Халуун элгэн нутаг” дууны үг, аяыг бичээд хойноос явуулаарай гэж Гадаад харилцааны яамныханд хичээнгүйлэн захиж байсан. Талд бэлчсэн хонин сүргийг хараад эзэд нь яаж ялгадаг юм бол гэж бяцхан эргэлзэж, УИХ-ын даргаас энэ тухай сониучирхан асууж байв. Үндэсний түүхийн музейн үзмэрүүд анхаарлыг нь татаж, зарим зүйлийг лавлаж явлаа. Эх орондоо буцахынхаа өмнөхөн “Говь” хувьцаат компаниар ороод гарсан юм. Жилдээ 15 мянган тонн ямааны ноолуур боловсруулах хүчин чадалтай 2600 гаруй үйлдвэртэй, дэлхийн ноолуурын зах зээлийн дийлэнх хэсгийг барьдаг Хятад орны удирдагч Монголын ийм чиглэлийн үйлдвэртэй танилцаж явахдаа зах зээлийн өрсөлдөөний үед бүтээгдэхүүний чанарт анхаарах хэрэгтэйг удирдлагад нь сануулж байлаа. Зян Зэминь даргын илэн далангүй, найрсаг яриа хөөрөө төрийн айлчлалын ажил хэрэгч уур амьсгалыг энгийн, нийтэч болгож байсан юм. Тавин нас хүрмэгц үхэх өдрөө тоолж, зөвхөн хэрэглэгч болон хувирдаг дийлэнх монголчуудын хувьд ойрмогхон манайд айлчилсан БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, БНХАУ-ын дарга Зян Зэминь зэрэг дал гарсан настай гялалзсан улс төрчдийн идэвхтэй, утга учиртай амьдралаас сургамж авмаар санагдав. Өндгөө өөрийн гараар тахиа болгож өгнө Олон мянганы тэртээгээс уламжлалт харилцаатай ирсэн Монгол-Хятад хоёр орны түүхэнд эв эетэй байсан үе байхад эвдрэлцсэн цаг ч бий. Энэ бол түүхэн хувь зохиолоор хаяа хатган оршсон аль ч орны хооронд байдаг жам ёсны үзэгдэл. Харин одоо ус гүрнүүд ухамсрын төвшинд харилцах эрин эхлээд байна. Манай хоёр орны харилцаа 1960-аас 1980- аад оны үед зогсонги байдалд орсныг хоёр орны төрийн тэргүүн тэмдэглэж байв. Харин одоо тэр цаг өнгөрч, бие биедээ үл итгэдэг асан үед сэтгэлдээ тээсэн үл ойлголцлын манан сарниж эхэллээ.


1528 Зян Зэминий төрийн айлчлалын үеэр манай орны эдийн засгийн хөгжилд тусламж болгон 30 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх болов. Бас 1998 онд амласан 30 сая юанийн тусламжаар өндөр настан, төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны барилгыг Хятадын тал өөрийн хүч хөрөнгөөр барьж өгөхөө амлалаа. БНХАУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны орлогч сайд ноён Чэнь Шиньхуа хоёр орны эдийн засгийн комиссын хуралдаанд оролцохдоо, өгсөн өндгийг тэр чигээр нь идэх биш өсгөж, үржүүлж олон тахиатай болохыг зөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, тусламжаа өнөө маргаашийн хэрэгцээнд бус, ирээдүйтэй бодит зүйлд зарцуулахыг сануулсан. Дээрх 30 сая юанийн тусламжаар барилга барьж өгнө гэдэг нь хятад нөхөд өндгөө өөрийн гараар тахиа болгоод манайд шилжүүлэх болж байгаа хэрэг. Өмнөд хөршдөө үл итгэх байдлаар хандах биш, сэтгэлээ нээн ойлголцох цаг эхэлснийг Монгол-Хятад хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалын уур амьсгал, үр дүн харууллаа. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 1999.7.19 №111 Даваа Зян Зэминийг үдэх уулзалт хийв Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийсэн БНХАУын дарга Зян Зэминь айлчлалаа өндөрлөж эх орондоо буцахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгчийн гэргий А.Оюунбилэг нар БНХАУ-ын даргын байрлаж буй “Чингис хаан” зочид буудалд үдэх уулзалт хийв. Ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн үгэндээ, Энэ айлчлал монголчуудад БНХАУ-ын Төрийн тэргүүн, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг ойлгуулахад их ач холбогдолтой боллоо. Манай өмнөд их хөрш, дэлхийн том гүрний удирдагч айлчилсан нь Монгол Улсыг дэлхийн тавцанд дэмжиж буйн илэрхийлэл гэж ойлгож талархал илэрхийлж байна. Энэхүү айлчлалын бас нэг ач холбогдол нь Ази, Номхон далайн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болсонд оршино. Монгол, Хятадын харилцаанд шийдвэрлэж чадахгүй, болохгүй асуудал байхгүй гээд айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлэв. БНХАУ-ын дарга Зян Зэминь хариу үгэндээ, Таны урилгаар Монгол Улсад айлчилсандаа нэн баяртай байна. Айлчлал их амжилттай болж өнгөрч айна. Би танай төр, засгийн удирдах хүмүүстэй уулзаж яриа хэлэлцээ хийснээс гадна хөдөө орон нутагт зочилж, зарим үйлдвэр, албан газрын үйл ажиллагаатай танилцлаа. Айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлүүд Таны дурдсан төслүүдийг намайг дагалдан яваа ажил хариуцсан хүмүүс заавал хэрэгжүүлж нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Би манай төлөөлөгчдөд монголын ард түмний үзүүлсэн халуун дотно сэтгэлийг өрөвтлөн нутагтаа буцаж байна гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн мэдээлэл, харилцааны албанаас мэдээлэв. Өдрийн сонин 1999.7.19 №111 Даваа Онгоцноос цахилгаан илгээлээ БНХАУ-ын дарга Зян Зэминь Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцах замдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид нисэх онгоцноос талархлын цахилган илгээв. Тэрээр цахилгаандаа “Тнай улсад хийх айлчлалын хугацаанд намайг Эрхэмсэг ноён Та,


1529 Танай улсын Засшийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авч зочлуулсан юм. Миний бие Ерөнхийлөгч Тантай болон танай улсын бусад удирдлагатай хоёр талын харилцааг улам өхгжүүлэх болон хамтран сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүзгийгээр солилцо, олон чухал нэгдсэн ойлголцолд хүрсэн бөгөөд бидний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэв. Танай улсын ард түмэн Хтадын ард түмэнд найрсаг сэтгэлээр ханддаг нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Энэхүү айлчлал бүрэн дүүрэн амжилттай болсонд сэтгэл минь нэн ханамжтай байна. Хятад, Монгол хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг XXI зуунд чиглүүлэн бэхжүүлж хөгжүүлэх нь дамжиггүй гэдэгт итгэж байна. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ. Өдрийн сонин 1999.7.19 №111 Даваа Р.Амаржаргалд баяр хүргэж цахилгаан утас ирүүллээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Р.Амаржаргалд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий айд Жу Рунжи баяр хүргэж цахилгаан утас ирүүлэв. Тэрхүү утсанд тэмдэглэхдээ “Хятад, Монгол хоёр бол найрамдалт хөрш мөн бөгөөд XXIзуунд чиглэсэн, улаан хугацааны тогтвортой, эрүүл саруул, итгэлцэлтэй сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа маань амжилттай хөгжиж байна. Саяхан Зян Зэминь дарга Монгол Улсад төрийн айлчлал амжилттай хийж, энэхүү харилцааны агуулгыг улам баяжуулав. Хоёр тал хамтран хүч чармайлт гаргаснаар Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэн бэхжүүлэх нь дамжиггүй...” гэж дурджээ хэмээн ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газраас мэдээлэв. Өдрийн сонин 1999.8.4 №125 Лхагва Элчин сайдыг хүлээн авч уулзлаа УИХ-ын дарга До.Ганболд эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизяг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён элчин сайд, би танай сайхан оронд гурван жил ажиллаж амьдарлаа. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, цэргийн салбар улам эрчимтэй өргөжин хөгжиж байна. 1994 онд байгуулсан хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ амжилттай хэрэгжиж байгаагийн зэрэгцээ гэрээний зарчмыг чанд баримтлан ажиллаж ирлээ. Түүнчлэн хоёр улсын парламентын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа нь хоёр улсын цаашдын хөгжилд онцгой ач холбогдолтой билээ. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн айлчлал, саяхан БНХАУ-ын дарга Зян Зэминий Монгол Улсад хийсэн ажлын айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд миний бие цаашид ч бүхий л хүч чадлаа зориулан ажиллах болно гэлээ.


1530 УИХ-ын дэд дарга, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Удахгүй манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ үеэр БНХАУ-ын өдрүүдийг манай оронд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна. Найрамдалт хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг бид өндөр үнэлдэг билээ. Цаашид ч та бид хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин 1999.8.5 №126 Пүрэв Элчин сайд Чи Жизяг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-аа тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизяг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Чи Жизя, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин зүтгэлийн үр дүнд амжилттай хөгжиж байна. Энэ нь хоёр улсын эрх ашигт бүрэн нийцэж байгаа бөгөөд манай хоёр ард түмний хүсэл эрмэлзэл билээ. 1994 онд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 онд БНХАУ-д айлчлах үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийн үзэл санааны дор амжилттай хөгжиж буй манай харилцаа бие биеийндотооод хэрэгт үл оролцох, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх заричмд тулгуурладаг юм. Сүүлийн хагас жилийн дотор хоёр орны төрийн тэргүүнүүд харилцан өндөр хэмжээний айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд орлошгүй чухал үүрэг гүйцэтгэлээ. Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа төрийн тэргүүнүүд харилцан айлчлах үеэрээ тохиролцсон зарчмуудын үндсэн дээр шинэ зуунд улам өргөжиж, ард түмнүүдийн эрх ашгийн төлөө эрчимтэй хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, өмнөд их хөрш БНХАУ-тай найрсаг харилцаж, хамтран ажиллах нь манай төрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1994 оны гэрээ, 1998 оны хамтарсан мэдэгдлийн үзэл санааны хүрээнд бүх талаар амжилттай хөгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байдаг. 1999 он бол манай хоёр орны харилцааны түүхэнд онцгой үр өгөөжтэй жил байлаа. Хоёр орны төрийн тэргүүнүүд харилцан айлчилж, XXI зууны харилцааны зарчмуудыг дээд төвшинд ярилцаж тохирсон нь нэн чухал ач холбогдолтой боллоо. Хэлэлцэж тохирсон зүйлүүдийг бодит амьдралд хэрэгжүүлснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өндөр шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар ойр ойрхон солигдож байгаагаас үүдэлтэй зарим бэрхшээл гардаг ч энэ нь БНХАУ-тай харилцах манай бодлого, байр суурьт өөрчлөлт оруулахгүй гээд Элчин сайд Чи Жизягийн Монголд ажилласан хугацаа нь манай хоёр орны харилцаа урагшаа ахиж хөгжсөн, эрчимжсэн он жилүүд байлаа. Энэ бүхэн түүний ажил үйлстэй нягт холбоотой бөгөөд эх орондоо буцсан хойноо ч ноён Чи Жизя хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


1531 Өдрийн сонин 1999.8.6 №127 Баасан Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов Улаанбаатар хотноо зохиогдсон “Өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх аюулгүй байдлын үзэл баримтлалууд” сэдэвт бүсийн уулзалтад оролцсон ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Ихбританийн төлөөлөгчид болон Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Туяа өчигдөр хүлээн авч уулзан бүс нутгийн аюулгүй байдал, 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-ны мэдээлэл, мониторингийн газраас мэдээлэв. Өдрийн сонин 1999.8.6 №127 Баасан Хонгконгийн Засгийн газартай хэлэлцээр байгуулахыг дэмжлээ Засгийн газрын хуралдаанаар “Агаарын харилцааны тухай” БНХАУ-ын Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн тухай асуудлыг хэлэлцээд уг хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ төрлийн хэлэлцээр нь хэлэлцэн тохирогч талуудад утаг дэвсгэрийнхээ хооронд шууд нислэг хийх, дамжин өнгөрөх нислэгийн асуудлыг хялбаршуулан шийдвэрлэх, харилцан үйлчилгээ явуулах, 1944 оны Чикогогийн Конвенци болон түүний хавсралтуудад заасан заалтуудыг хэрэгжүүлэх, агаарын тээврийн зах зээлд ижил тэгш эрх эдлэх зэрэг хамтын ажиллагааны давуу тал, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлийг эдлэх боложмийг өгдөг юм байна. Манай улс энэ хэлэлцээрийг БНХАУ-ын Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газартай байгуулснаар Ази тивийн олон улсын зангилаа Хонгконгийн Кайтак, Чек Лап Кок зэрэг томоохон нисэх буудлуудад угтвар болон дамжин нисэх аялал зохион байгуулах боломжтой болж байгаа юм. Ардын Эрх сонин 1999.8.13 №133 Баасан Хятадын боксчдыг дасгалжуулна Улсын шигшээ баг гэж байхад ахлах дасгалжуулагчийн албыг отголон хашсан дасгалжуулагч Д.Бумансахьяа хөрш орны боскчдыг мэргэшүүлэхээр Хөх хотыг зорилоо. Тэрээр Хятадын тамирчдыг дасгалжуулахаар гурван жилийн гэрээ байгуулсан аж. Ер нь Хөх хотынхон ширэн бээлийтнүүдээ бэлтгэхдээ монгол дасгалжуулагч урих тун дуртай бөгөөд урьд нь гавьяат дасгалжуулагч В.Батбаяр, Х.Алтанхуяг, Н.Нарантуяа, ОУХМ Ж.Энхтөр, Г.Баасан нар тэдэнтэй арга туршлагаа хуваалцаж байсан билээ. Ардын Эрх сонин 1999.8.14 №134 Бямба ӨМӨЗО-ны цагдаагийн төлөөлөгчид иржээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах товчооны Эрүүгийн цагдаагийн 30 гаруй ажилтан нийслэлийн цагдаагийн газар, ЭЦГ-ын ажил байдалтай өчигдөр танилцлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны нийгмийг аюулаас хамгаалах товчооны эрүүгийн цагдаагийн дөрвөн генерал тэргүүлжээ. Эдгээр төлөөлөгчид ЦЕГ8 ЭЦГ-ын урилгаар манай улсад айлчилж байгаа бөгөөд эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тэмцэж буй талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцох юм байна. Төлөөлөгчид өнөөдөр ЦЕГ-ын дарга Д.Мөрөнтэй уулзах юм. С.Цогоо


1532 Ардын Эрх сонин 1999.8.17 №136 Мягмар БНХАУ, БНСУ-аас манай улсад суух элчин сайд нар хэн байх бол? Ноён Жон Дюрэм эх орондоо бүрмөсөн буцсаны дараа Ихбритани, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас манай оронд суух Онц бөгөөд Бүрэн эрхтр элчин сайдаар шинээр томилогдсон хатагтай Кэй Күмбо өнгөрөгч долдугаар сарын 30-нд Улаанбаатарт хүрэлцэн ирж, наймдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид итгэмжлэх жуух бчигээ барьсан билээ. Мөн удахгүй БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя, БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хван Гил Шин нар Монголд хаших дипломат албаа дуусгаад эх орондоо бүрмөсөн буцах гэж байна. Тэдний албыг залгамжлах хүмүүсийн тухай албаны хүмүүсээс тодруулав. БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар дипломат албаны өргөн мэдлэг, туршлагатай хуан Жаку томилогдох бололтой. Тэрээр манай орныг сайн мэддэг, монгол хэлтэй хүн бөгөөд 1972 оноос хойш хэд хэдэн удагийн дипломат томилолтоор арав гаруй жил Улаанбаатар дахь Элчин сайдын яаманд референт, хоёдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхийн алба хашиж байжээ. Хуан Жаку гэр бүлтэй, хоёр хүүтэй аж. Ардын Эрх сонин 1999.8.17 №136 Мягмар БНХАУ-д айлчлахаар мордлоо УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч П.Бямбацэрэн тэргүүтэй Тамгын газрын төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны Тамгын газрын урилгаар тус улсад айлчлахаар Улаанбаатараас мордов. Төлөөлөгчид айлчлах хугацаандаа БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, түүний дотор чуулганы хуралдаан зохион байгуулдаг арга туршлагатай танилцана гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Ардын Эрх сонин 1999.8.24 №142 Мягмар БНХАУ-ын иргэний хэргийн сайд айлчилна Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 31-нээс ирэх сарын 4-ний өдрүүдэд БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Дүожи Цайран тэргүүтэй төлөөлөгчид манай оронд ирнэ. Тэдний айлчлалын зардлын тухай асуудлыг Засгийн газрын ухралдаанаар хэлэлцээд захирамж гаргаж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд зөвшөөрсөн байна. Ардын Эрх сонин 1999.8.30 №147 Даваа Зовох цагт монголчууд, хятадууд бие биедээ тусална Өнөөдрөөс манай улсад айлчлах БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Дүожи Цайран төвд үндэстэн юм байна. Удахгүй 60 нас хүрэх Дүожи Цайран төрсөн нутаг Төвдөөсөө ажлын гараагаа эхэлжээ. Тойрог, дүүргийн намын байгууллагаас Төвдийн өөртөө засах орны дэд тэргүүлэгч, тэргүүлэгчийн алба хашиж байсан тэрээр 1993 оноос БНХАУ-ын


1533 Иргэний хэргийн сайдаар ажиллаж байгаа аж. Дүожи Цайран ХКН-ын XIII, XIY, XY их хурлаас ХКН-ын төв хорооны гишүүнээр сонгогджээ. БНХАУ-ын Иргэний хэргийн яам нь тус улсын төрийн зөвлөлийн дэргэдэх нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн эрх тэгш байдлыг баталгаажуулах, иргэдийн эрх ашигийг хамгаалахын зэрэгцээ байгалийн гамшигтай тэмцэх болон нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохицуулах үндсэн үүрэгтэй аж. Монгол Улс, БНХАУ-тай 4672 км өргөн уудам нутгаар хиллэдэг бөгөөд байгалийн гамшиг, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллахад БНХАУ-ын иргэний хэргийн сайдын айлчлал чухал ач холбогдолтой үйл явдал болох гэнэ. Энэ айлчлалын талаар Улсын иргэний хамгаалалтын газрын ажилтан, дэд хурандаа Ц.Лувсанжамбаатай уулзаж ярилцахад “Манай улсын Иргэний хамгаалалтын газар, БНХАУ-ын Иргэний хэргийн яамтай өмнө нь бараг харилцаагүй байсан. Харин энэ албан ёсны айлчлал нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны үндэс суурийг тавих юм” гэж ярилаа. Дүожи Цайран тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Улсын байнгын онцгой комиссын дарга Ш.Түвдэндорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Р.Болд, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, хошууч генерал П.Сүндэв нарын зэрэг албаны хүнтэй уулзаж ярилцах юм байна. Д.Үүрэнтуяа Ардын Эрх сонин 1999.8.31 №148 Мягмар Монголын ШУА-ийг бүх талаар дэмжинэ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди манай оронд айлчилж буй БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Лу Юньян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч нйарсаг харилцаатай хоёр орны шинжлэх ухааны байгууллагууд өндөр төвшинд хамтран ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд хоёр орны ирэх зууны харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг нь боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа юм. БНХАУ-ын дарга Зян Зэминий айлчлалын үеэр бид хоёр орны шинжлэх ухааны ололт, тэргүүний техник технологийг байгалийн болон бусад нөөц боломжтой хослуулан ашиглаж хамтран ажиллах талаар ярьсан. Зарчмын энэ тохиролцоог амьдралд хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд түүний дотор шинжлэх ухааны байгууллагууд гол үүрэг гүйцэтгэх ёстой юм гэлээ. БНХАУ-д шинжлэх ухаан, технологи эрчимтэй хөгжиж ялангуяа шинэ нээлт бүтээл үйлдвэрлэлд түргэн нэвтрүүлж байгаа туршлагыг сайн судлах хэрэгтэй юм. Тус тусын орны онцлог, хэрэгцээнд тохирсон чиглэлээр эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа явуулах, боловсон хүчин бэлтгэх, сургах, солилцох зэргээр шинжлэх ухааны байгууллагууд харилцан ашигтай ажиллахад миний бие бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхийлөгч яриандаа тэмдэглэв. БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Лу Юньян төлөөлөгчдийн айлчлал амжилттай явагдаж байгаа болон монголын ШУА-ийн олон байгууллагуын үйл ажиллагаатай


1534 танилцаж хамтран ажиллах нэлээд асуудлаар тохироод буй тухайгаа сэтгэл хангалуун тэмдэглэж ярив. Тэрээр бид байгаа бүх бололцоог дүүрэн ашиглаж Монгол Улсын ШУА-ийг бүх талаар дэмжиж хамтран ажиллана гээд хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал бодлоо илэрхийллээ. Ардын Эрх сонин 1999.9.2 №150 Пүрэв Бидний хамтын ажиллагаанд хил хязгаар гэж байхгүй Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Лу Юньян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газар боловсрол, шинжлэх ухааны салбарт улсын төсвийн багагүй хувийг зарцуулж ирлээ. Шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх, экологийн удаан хугацааны мониторингийн чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарах нь зүйтэй гэж үзэж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэн хэлжээ. Хятадын ШУА-ын Ерөнхийлөгч Лу Юньян, танхимынхаа гишүүдийг УИХ-аар томилуулах гэхчлэн ажил ихтэй байгаа энэ тулгамдсан үедээ цаг зав гарган биднийг хүлээн авсан явдал нь Монгол Улсын Ерөнхий сайдын боловсрол, шинжлэх ухааны салбарт хэр анхаарал тавьж ажилладагийн илэрхийлэл боллоо гэж үзэж буйгаа тэмдэглээд, эрчим хүч, байгалийн нөөц ашиглах, мэдээллийн технологийн чиглэлээр ч бидэнд хамтран ажиллах боломж бололцоо их бий. Шинжлэх ухаанд хил хязгаар гэж үгүйн адил бидний хамтын ажиллагаанд ч мөн хил хязгаар гэж байх ёсгүй. Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байгаагийнхаа хувьд хоёр орны шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт танд гүнээ найдаж байна гэв. Ардын Эрх сонин 1999.9.2 №150 Пүрэв Ерөнхий сайд БНХАУ-ын Иргэний хэргийн сайдад талархав Ерөнхий сайд Р.Амаржаргал БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Дүожи Цайран тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Р.Амаржаргал Монгол, Хятадын нйарсаг харилцаа, хамтын ажиллагааны туххй гэрээнд гарын үсэг зурсны таван жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа түүхэн үед тохиож байгаа ноён сайдын айлчлалд талархал илэрхийлээд, сайд таны эрхэлж байгаа иргэний асуудал, байгалийн гамшиг, ослын үр дагаварыг арилгах, нийгмийн халамж зэрэг олон чиглэлээр манай хоёр талд хамтран ажиллах өргөн бололцоо, шаардлага байна. Энэ талаар харилцан тусалж, сэтгэл санааны болон эд материалын туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн түүх ч бидэнд бий. Манай оронд тохиолдсон ой хээрийн түймэр, цас зудны гамшгийн хор хохиролыг арилгахад БНХАУ-ын Засгийн газраас гал унтраах багаж, хүнсний зүйл, мөнгөн тусламж үзүүлж байсанд сайд танаар уламжлан танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье гэлээ. Иргэний хэргийн сайд, ноён Дүожи Цайран цаг зав гарган хүлээж авсанд нь Ерөнхий сайдад талархаад, үнэхээр бидний харилцан туслалцаж ирсэн уламжлалыг бид


1535 улам өргөжүүлэх ёстой. Энэ тал дээр Монголын иргэний хамгаалалтын газар, манай яамны харилцан тохиролцож, хамтран ажиллахаар төлөвлөсөн олон асуудал бий. Үүнийг хэрэгжүүлэхэд манай Засгийн газар ч хүчин чармайлт гарган анхаарч байгааг энэд тэмдэглэхэд таатай байна гэлээ. Ардын Эрх сонин 1999.9.3 №151 Баасан Хоёр улсын хооронд улс төрийн болон газар нутгийн маргаан байхгүй БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуй өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч, элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, та манай улсад урьд нь ажиллаж байсан монголчуудын зан заншил, хэл соёл, уламжлал, түүхийг сайн мэддэг хүн билээ. Урьд нь Монголд ажиллаж байхдаа ч хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд та хувь нэмрээ оруулж ирснийг бид мэднэ. Хоёр орны харилцаа 1994 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний дагуу амжилттай хөгжиж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд улс төрийн болоод газар нутгийн зэрэг аливаа маргаан үгүй. Тулгамдсан ямар ч асуудлыг бид харилцан ойлголцсон, итгэлцсэн сайн хөршийн харилцааны зарчмын дагуу шийдэх таатай нөхцөл боломж бий. Хоёр орны төрийн тэргүүний айлчлалууд амжилттай болж харилцаа, хамтын ажиллагааны шинэ зууны төлөв, төрхийг тодорхойллоо. Өнгөрсөн жил миний бие БНХАУд айлчлах үеэр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь манай харилцаны чухал баримт бичиг бөгөөд дээр дурдсан Гэрээ, хамтарсан мэдэгдлийн үзэл санааны дагуу манай харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцааны зарчмын асуудлуудыг өндөр дээд төвшинд нэгэнт тохирсон тул одоо гол нь тэдгээрийг ажил хэрэг болгох явдалд хоёр тал анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр Хятадын тал Монголд 30 сая юаны буцалтгүй тусламж, 100 сая юаны хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Үүнийг ашиглаж зарцуулах эрх зүйн орчин нь бүрдсэн тул ажил хэрэг болгох тал дээр таныг анхаарна гэж итгэж байна. Монгол оюутнуудыг БНХАУ-д сургах, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэхдээ орчин үеийн техник, технологи нэвтрүүлэн хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь өнөөдрийн хамтын ажиллагааны чухал хэсэг юм гэж тэмдэглэн хэлээд элчин сайдын ажилд амжилт хүсэв. Элчин сайд Хуан Жакуй Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ гардуулж элэгсэг дотно ярилцаж байгаадаа сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэн хэлээд өнөөдөр Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцаа 1994 оны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, 1998 оны Хамтарсан мэдэгдлийн үзэл санааны дагуу амжилттай тогтвортой хөгжиж буйд баяртай байна.


1536 Ерөнхийлөгч таны болон БНХАУ-ын дарга Зянь Зэминий харилцан хийсэн төрийн айлчлал манай хоёр орны харилцаанд түлхэц өгсөн чухал ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг XXI зуунд чиглүүлэн урт удаан, эрүүл саруул, харилцан ашигтай хөгжүүлэх шинэ шатанд гаргасан билээ. Миний бие хоёр орны харилцааны түүхэн чухал үе, шинэ зууны зааг дээр танай оронд элчин сайдаар томилогдож буйгаа нэр төртэй, хүндэтгэлтэй хэрэг гэж үзэж байна. Би Хятад, Монголын ард түмний их найрамдлыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд бараг бүх насаараа зүтгэж ирсэн. Цаашид ч өөрийн оюун билэг, хүч чадлаа дайчилж бүх салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлүүдийг бодит хэрэг болгох нь миний ажлын гол зорилт гэж үзэж байна гэлээ. Тодруулга: Элчин сайд Хуан Жакуй нь манай орныг сайн мэддэг. Монгол хэлтэй тэрээр 1972 оноос хойш хэд хэдэн удаагийн дипломат томилолтоор арав гаруй жил Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд референт, хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн даргад, зөвлөхийн алба хашиж байжээ. Гэр бүлтэй хоёр хүүтэй аж. Ардын Эрх сонин 1999.9.4 №152 Бямба Хятадын элчин сайдтай уулзав УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаяр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хуанг Жайкийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. МАХН-ын дарга Н.Энхбаяр элчин сайд Хуанг Жайкийг шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэлээ. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ардын Эрх сонин 1999.9.16 №162 Пүрэв Хамтран ажиллахаар боллоо Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуй нар Монголбанк, БНХАУ-ын Төв банк (Ардын банк)-ны хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрт эдийн засаг, банк санхүүгийн салбар дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, харилцан мэдээлэл, туршлага солилцох зэрэг асуудлуудыг тусгажээ. Энэ хэлэлцээр хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм гэж Монголбанкны хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ. Ардын Эрх сонин 1999.9.20 №165 Даваа Ж.Наранцацралт Зянь Зэменд мэндчилгээ дэвшүүллээ МҮАН-ын тэргүүн Ж.Наранцацралт, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа нараас БНХАУ байгуулагдсны 50 жилийн ой БНХАУ Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохилдуулан ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зянь Зэмин, ХКН-ын Төв Хорооны Гадаад хэргийн газрын дарга Дай Бингуо нарт мэндчилгээ дэвшүүллээ.


1537 Мэндчилгээнд БНХАУ байгуулагдсны 50 жилийн ой, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Хятадын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлээд “МҮАН, ХКН-ын хоорондын уламжлалт ажил хэрэгч, найрсаг харилцаа манай хоёр намын төдийгүй Монгол, Хятадын ард түмний хүрээнд өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин нар мэндчилгээ дэвшүүлж баярын цахилгаан утас илгээв. Баярын мэндчилгээнд “ХКН-аар удирдуулсан БНХАУ өнгөрсөн тавьхан жилд хөгжил дэвшлийн яруу алдарт замыг туулж, Ази тивд төдийгүй дэлхийн хүчирхэг гүрэн болов. Монгол Улс, БНХАУ-ын харилцааны эхлэлийг тавилцсан МАХН, ХКН-ын хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа өнөөдөр цоо шинэ агуулга хэлбэрээр баяжиж байна” гэжээ. Ардын Эрх сонин 1999.9.30 №174 Пүрэв Үйлдвэр ашиглалтад орлоо БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 1993 онд суурийг нь тавьсан тэмээ, ямааны ноос, ноолуур угааж, анхны шатны боловсруулалт хийх “Алтайн тэмээ” үйлдвэр Говь-Алтай аймагт ашиглалтад орлоо. Үйлдвэр хүчин чадлаараа ажиллавал орон нутгийн төсөвт жилд 600 сая төгрөгийн орлого оруулах юм. Д.Сэрээтэр Ардын Эрх 1999.9.25 №226 Баасан Аравдугаар сувгаар хятадын нэвтрүүлэг үзнэ Хятадын төв телевизийн нэвтрүүлэг Монгол телевизийн аравдугаар сувгаар гарах боломжтой боллоо. Уг нэвтрүүлгийг хүлээн авах антенныг Хятадын мэргэжилтнүүд Монгол телевизэд угсарч, дүрс сигналыг тохируулан өчигдөр Монгол Улсын талд хүлээлгэж өглөө. Хятадын нэвтрүүлгийн дөрөвдүгээр сувгийн хөтөлбөрийг хятад, анги хэлний алинаар нь нэвтрүүлэхээ ойрын үед тохиролцож байгаад нэвтрүүлгээ цацах ажээ. П.Дэмбэрэл Ардын Эрх сонин 1999.9.26 №217 Бямба Баярын цахилгаан илгээлээ УИХ-ын дарга Р.Гончигдорж БНХАУ-ыг тунхагласны ойг тохиолдуулан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны дарга Ли Пэнд цахилгаан утас илгээлээ. Ардын Эрх сонин 1999.10.1 №175 Пүрэв “Өргөө” кинотеатрт Хятадын кино өдрүүд эхэллээ БНХАУ-ыг тунхагласны 49 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээний хүрээнд гурав хоног үргэлжлэх Хятадын кино өдрүүдийн нээлт нийслэлийн “Өргөө” кинотеатрт боллоо. Үүний зэрэгцээ Хятадын ардын гар урлал, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Кино өдрүүдийн нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Цзяън, соёлын атташе Хуан Хайлинь, Монгол Улсын Соёлын сангийн захирал Д.МэндОёо нар оролцлоо. Энэ өдрүүдэд “БНХАУ-97”, “Хятадын цирк” баримтат, 1949 оны дайнд Хятад охид, хөвгүүд хэрхэн өртөж байсан тухай өгүүлсэн “Улаан интоор”, “Хар тамхины


1538 тулаан” зэрэг уран сайхны кинонуудыг үзэгчиддээ сонирхуулах аж. Уг арга хэмжээг 1994 оноос хойш “Өргөө” кинотеатр уламжлал болон зохиож байгаа бөгөөд энэ жил урьд жилийнхээс чухалчилж байгаа нь БНХАУ-ыг тунхагласны 50 жилийн ойн угтвар арга хэмжээ болж буйгаараа онцлог юм. Дашрамд сонирхуулахад Хятадын Элчин сайдын яам “Өргөө” кинотеатрт техникийн тусламж үзүүлсэн ажээ. Мөн тус кинотеатртай хамтран Хятадын хүүхэлдэйн кино өдрүүд, зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Цаашид “Хятад дууг хэн сайн дуулах вэ” дууны уралдаан, “Хятад орныг хэн сайн мэдэх вэ?” зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ бүх үйл ажиллагаа нь зөвхөн соёлын хүрээнд бус хоёр орны харилцаанд тодорхой нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буйгаа БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Дэй Цзяън нээлтийн ажиллагаан дээр илэрхийлсэн юм. Б.Энхжаргал Ардын Эрх сонин 1999.10.1 №175 Пүрэв БНХАУ-ын ойд баяр хүргэж, цахилгаан утас илгээв БНХАУ байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зян Зэминьд баяр хүргэж, цахилгаан утас илгээв. Цахилгаан утсанд “БНХАУ байгуулагдсан нь Хятадын олон зууны түүхэнд хөгжлийн шинэ хуудас нээсэн юм. Өнгөрсөн 50 жилд Хятадын Засгийн газар, хөдөлмөрч хичээнгүй хятадын ард түмэн өөрийн онцлогтой хөгжлийн замыг сонгон, өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн дэвшлийг хангах үйлсдээ их амжилт олж буйд хөрш зэргэлдээ орны ард түмний хувьд бид баяртай байдаг билээ. Улс төрийн талаар тогтвортой, эдийн засгийн өндөр хөгжилтэй Хятад улс дэлхий дахины энх амгалан, дэвшил хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэсэн итгэлтэй байна. Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа манай хоёр орны хооронд 1994 онд байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, 1998 оны хамтарсан мэдэгдлийн үндсэн зарчим, үзэл санааны дагуу бүх салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа энэ ялдамд илэрхийлье. Эрхэмсэг ноён дарга таны энэ онд манай улсад хийсэн төрийн айлчлал та бидний хоорондын үр дүнтэй яриа хэлэлцээ Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг харилцааг XXI зуунд чиглүүлэх тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр орны энэхүү сайн хөршийн найрсаг харилцаа нь монгол,хятадын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцэх төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ. БНХАУ байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Р.Гончигдорж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Пэнд баяр хүргэж цахилгаан утас илгээв. “Сүүлийн жилүүдэд хийгдсэн дээд өндөр хэмжээний айлчлалын үр дүнд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан бөгөөд XXI зуунд


1539 тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцэлтэйгээр улам бэхжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Их Хурал болон БХАТИХ-ын хооронд тогтсон уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, үр бүтээлтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа энэ ялдамд илэрхийлье” гэж УИХ-ын дарга цахилгаан утсандаа дурьджээ. Дээрх ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжид баяр хүргэж цахилгаан утас илгээв. Утсанд “БНХАУ байгуулагдсан нь хятадын ард түмний түүхэнд онцгой чухал үйл явдал болсон бөгөөд өнгөрсөн 50 жилд хятадын ард түмэн Засгийн газрынхаа мэргэн удирдлагаар хоцрогдсон буурай хөгжлөө өөрчлөн шинэчилж амжилтанд хүрснийг онцлон тэмдэглэж, баяр хүргэж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээний үзэл санааны дагуу амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлье гэжээ. Ардын Эрх сонин 1999.10.1 №175 Пүрэв Баяр хүргэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргал нар БНХАУ байгуулагдсаны 49 жилийн ойг тохилдуулан БНХАУ-ын дарга Зянь Зэминь, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи, Гадаад явдлын яамны сайд Тан Зясюань нарт баяр хүргэсэн цахилгаан утас илгээв гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв. Ардын Эрх сонин 1999.10.2 №176 Баасан Н.Туяа: Монгол Хятадын харилцааны төлвийг өөдрөгөөр төсөөлж байна Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж буйтай холбогдуулан Хятадын Синьхуа агентлагийн Монголд суугаа сурвалжлагч Гадаад харилцааны сайд Н.Туяад хандан асуулт тавьж, ярилцлага авсныг товчлон нийтэлж байна. -Хятад, Монгол хоёр улсын харилцааг Та хэрхэн дүгнэж байна. Ирэх 50 жилийн хоёр улсын харилцааг яаж төсөөлж байна вэ? -Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ аравдугаар сарын 16-нд болно. Монгол, Хятадын харилцаа өнө эртний түүхэн уламжлалтай бөгөөд манай улс бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон улсын нэг. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шулуун дардан биш боловч баялаг агуулга бүхий замыг туулж ирсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс хоёр орны харилцааны 50 жилийн түүхийг эргэн харваас 1949-1960 оны эхэн хүртэл хоёр талын харилцаа шинээр төлөвшин, амжилттай хөгжсөн, 1960-аад оны үеэс 1980-аад оны эхэн хүртэл улс төрийн тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орж, зарим үед бүр хурцдаж сөргөлдөх байдалд хүрч байсан, 1980-аад оны дундаас хоёр орны харилцаа аажмаар сэргэж 1990 он гэхэд үндсэндээ хэвийн болсон байна.


1540 1994 онд хоёр улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан нь харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэн гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. 1998 онд Монгол, Хятадын хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд энэхүү гэрээ, хамтарсан мэдэгдэл нь Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг харилцааны өнөөгийн хүрсэн төвшинг бататгаж, агуулгын улам баяжуулан XXI зуунд хөтлөн орох тулгуур баримт бичгүүд юм. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, БНХАУ-ын дарга Зян Зэминь нар харилцан төрийн айлчлал хийж, яриа хэлэлцээ явуулсан нь хоёр талын харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлж, харилцааг шинэ шатанд гаргасан. Эдгээр айлчлал манай хоёр орны харилцааг XXI зуунд чиглүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Өнгөрсөн 50 жилд манай хоёр орны харилцаа өгсөж, уруудаж ирсэн боловч бүхэлд нь авч үзвэл монгол, хятадын ард түмний эрх ашигт нийцэн хөгжиж ирсэн гэж үзэж болно. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг олон улсын харилцааны нийтээр зөвшөөрсөн түгээмэл зарчим, хэм хэмжээний үндсэн дээр урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх явдал юм. Монгол, Хятадын харилцааны байдал, төлвийг би өөдрөгөөр харж байна. Хоёр орны харилцааг XXI зуун руу чиглүүлэн хөгжүүлэх талаар хоёр тал адил байр суурьтай байгааг тэмдэглэе. Ирэх зуунд манай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжинө гэж үзэж байна. Монгол, Хятад хоёр улсын харилцаанд шийдвэрлэгдээгүй зарчмын том асуудал байхгүй, харилцаа хамтын ажиллагааны явцад гарч байгаа аливаа асуудлыг найрсагаар, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Манай хоёр орон бүс нутгийн болон олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалах чиглэлээр ч хамтран ажиллаж энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулах бололцоотой гэж үзэж байна. -Хятад, Монгол хоёр уул усаар холбогдсон хөрш орнуудын хувьд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар маш ирээдүйтэй юм. Хоёр улсын өнөөгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ? Цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө юу хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ? -БНХАУ-тай хийж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бид чухал ач холбогдол өгдөг. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа бүхэлдээ амжилттай хөгжиж байна. БНХАУ манай ард түмний сонгож авсан хөгжлийн замыг хүндэтгэж, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн хүнд үед Монгол оронд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад бололцооныхоо хэрээр туслалцаа дэмжлэг үзүүлж, хүүгүй зээл, тусламж олгож байна. Монгол Улсад хөрөнгө оруулж буй гадаад орнуудын дотор Хятад улс тэргүүн байр эзэлдэг. Хятад улс манай гадаад худалдааны хоёр дахь том түнш юм.


1541 Монгол Улс ДХБ-ын гишүүн улсын хувьд Хятадтай явуулж байгаа худалдааны бодлогоо уг байгууллагын дүрэм, журамд нийцүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хятад улс энэ байгууллагад элсэх асуудлыг манай тал гишүүн орны хувьд дэмжиж байгаа. Энэ нь манай хоёр орны худалдаанд нааштай нөлөө үзүүлнэ. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай нийт экспортын 63,8 хувь, импортын 13,3 хувь нь БНХАУ-д ногдож байна. Бүс нутгийн интеграцид оролцох, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр манай хоёр талд хамтран ажиллах өргөн боломж бий. Ялангуяа Зүүн Хойд Азийн орнуудын хамтын ажиллагаа, “Түмэн бүс”-ийн төслийг хэрэгжүүлэх, Орос, Хятадын хооронд яригдаж байгаа байгалийн хийн хоолой болон өндөр хүчдэлийн шугам барих асуудал бидний анхаарлын төвд байдаг юм. Манай хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хараахан ашиглагдаагүй нөөц боломж ихээхэн байна гэж бид үзэж байна. Харилцан хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулан ажиллуулахыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, ашиглагдаагүй байгаа нөөц боломжийг нээн ашиглах, хил орчмын худалдааг улам өргөтгөх, түүний менежментийг боловсронгуй, илүү оновчтой болгох зэрэг хийх ажил их байна. Хоёр талаас худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл байхад хийх зүйл аяндаа олдоно гэж эцэст нь хэлэх байна. Ардын Эрх сонин 1999.10.15 №187 Баасан Харилцан баяр хүргэлээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, БНХАУ-ын дарга Зян Зэминь нар харилцан баяр хүргэж, цахилгаан утас солилцов. Ерөнхийлөгч Н.Багабанди цахилгаан утсандаа “Манай хоёр орны хооронд албан ёсны дипломат харилцаа тогтсон нь Монгол, Хятад хоёр улсын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бөгөөд Монгол, Хятадын өнгөрсөн харилцаа энэ хагас зуун жилд түүхийн шалгуур амжилттай туулан хөгжиж ирснийг тэмдэглэхэд таатай байна” хэмээн тэмдэглэсэн байна. БНХАУ-ын дарга Зян Зэминиэс ирүүлсэн цахилгаан утсанд “Монгол Улс бол БНХАУ-тай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг юм. Энэ нь хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд нэн өргөн хэтийн төлөвийг нээсэн билээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар манай хоёр орны ард түмэн хагас зууны турш бие биедээ тусалж харилцан дэмжиж үр бүтээмжтэй хамтран ажилласаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан айлчилж хоёр талын харилцааг урт хугацаанд тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцэлтэйгээр XXI зуунд хөгжүүлэхээр тохиролцсон нь шинэ зуунд найрамдлыг улам зузаатгах эхлэлийг тавилаа” гэжээ. Ардын эрх сонин 1999.10.16 №188 Бямба 25 сая юаниар шатахуун авч сан байгуулна Энэ оны долдугаар сард БНХАУ-ын дарга Зян Зэминий Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Хятадын Засгийн газраас Монголын Засгийн газарт шинээр 30 сая


1542 юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Түүний таван сая юанийг Хятадад сурч буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх, сургалтын зардалд ашиглах саналыг Хятадын Засгийн газар дэвшүүлэн тавьсан бөгөөд үлдэх 25 саяыг нь Монголын тал өөрсдөө шийдэж зарцуулахаар тохиролцсон билээ. Энэ тохиролцооны дагуу буцалтгүй тусламжийг ямар төсөлд хэрэгжүүлэх талаар холбогдох яамдын саналыг хүлээн авч Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зохицуулах Зөвлөлийн хурлаар хэлэлцэн Хятад улсаас шатахуун авч түүнийхээ борлуулалтын орлогоор сан байгуулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргасныг Засгийн газар зөвшөөрлөө. Ардын Эрх сонин 1999.10.21 №192 Пүрэв Р.Амаржаргал БНАСАУ, БНХАУ, БНСУ-д айлчилна Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал ирэх сарын 4-5-нд БНАСАУ-д албан ёсны, 5-8-нд БНХАУ-д ажлын, 8-10-нд БНСУ-д тус тус албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайдыг таван чиглэлийн 50 гаруй компанийн төлөөлөгчид болон төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагч сэтгүүлчид дагалдан явах юм байна Харин албаны болон бизнесийн группд хэн хэн орсон нь одоогоор тодорхойгүй байна. Ардын Эрх сонин 1999.10.27 №197 Лхагва БНХАУ-с 16800 тн бензин нийлүүлнэ “НИК” ХК-ийн Ерөнхий захирал С.Энэрэлт, худалдаа эрхэлсэн дэд захирал Т.Цогт нар саяхан БНХАУ-ын нефтийн зарим компаниудтай нефтийн бүтээгдэхүүн Монголд нийлүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийгээд иржээ. Энэ онд Хятад улсаас баруун чиглэлийн боомтуудаар нийлүүлсэн гэрээт нефтийн бүтээгдэхүүн дууссан тул ШУӨЗО-ны Карамайн нефть боловсруулах үйлдвэрээс Ховдын Ярантын боомтоор 100 тонн, Говь-Алтайн Бургастайн боомтоор 800 тонн шатахуун нэмж нийлүүлэх, БНХАУ-ын China Oil компаниас “А-76” автобензин, 10000 тонн, “Аи-93” автобензин 5000 тонныг энэ ондоо багтаан авахаар тохиролцсон байна. Б. Золболд Ардын Эрх сонин 1999.11.2 №202 Мягмар Р.Амаржаргад БНХАУ-д айлчилж байна Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар тус улсад ажлын айлчлал хийхээр энэ сарын 5-нд Бээжин хотод ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал Монгол, Хятадын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч хүмүүсийн уулзалтад оролцсноор эхлэв. Уулзалтын үеэр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Сянганы (Хонконгт) Миллифорд компанийн төлөөлөгчид молибден боловсруулах үйлдвэрийг Монголд байрлуулах тухай Эрмэлзэх захидалд гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал, БНХАУын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи нар Ардын Их Хурлын ордонд мөн өдрийн 17 цагт хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр талын болон олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхий сайд хоёр орны харилцааны 50 жилийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, Монгол Улсаас БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх Монгол Улсын Засгийн


1543 газрын байр суурийг дахин нотлов. Хэлэлцээний үед Ерөнхий сайдын цохон тэмдэглэсэн өөр нэг асуудал бол Хятадын хөрөнгө оруулалтыг дотоодын хууль тогтоомж болон хоёр талын гэрээ хэлэлцээрийн хүрээнд дэмжих, тус улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай асуудал байв. Мөн хоёр орны хоорондын дэд бүтцийн хөгжил нийт харилцаа хамтын ажиллагааны хурдцыг гүйцэхгүй зарим саад учруулж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд Р.Амаржаргал БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож байгаад талархал илэрхийлээд БНХАУ-ын Төрин Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжиг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбогдсон олон асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын дарга Зян Зэминь энэ оны долдугаар сард Монгол Улсад айлчлахдаа дэвшүүлсэн Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх таван зүйлт саналыг дахин нотоллоо. Хэлэлцээний дараа Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, БНХАУын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны орлогч сайд Жоу Кэрэн нар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгосон 30 сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглах тухай Солилцох захидалд гарын үсэг зурлаа. Ардын Эрх сонин 1999.11.8 №207 Даваа Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Зян Зэминьтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал өчигдөр БНХАУ-ын дарга Зян Зэминьд бараалхав. Уулзалтын үеэр Зян Зэминь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж байгаад баяр хүргээд хоёр орны харилцааны болон олон улсын эдийн засгийн харилцааны зарим асуудлаар хятадын талын байр суурийг илэврхийлэв. Ерөнхий сайд Р.Амаржаргал Монгол, Хятадын харилцааны өнгөрсөн 50 жилийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хоёр орны харилцааг 1994 оны найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ, 1998 оны хамтарсан мэдэгдэл, 1998, 1999 оны дээд хэмжээний тохиролцооны дагуу хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал БНХАУ-д хийх ажлын айлчлалаа дуусгаж БНСУ-ын нийслэл Сөүлийг зорилоо. Ардын Эрх сонин 1999.11.9 №208 Мягмар Ерөнхий сайд Хятадын цагаан хэрмийг үзэв БНХАУ-ын Засгийн газрын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал энэ сарын 6-ны өглөө Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан шуудангийн тусгай дугтуй гаргах нээлтийн ажиллагаанд оролцов. Энэхүү дугтуйг Хятадын Марк цуглуулагч Ерөнхий компани эрхлэн гаргаж байгаа бөгөөд дугтуйны нүүрэн талд Монгол, Хятадын төрийн далбааг хэвлэж, “Бүгд Найрамдах


1544 Хятад Ард Улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав” хэмээн хятад, монгол хэлээр бичжээ. Мөн өдрийн үдээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд, дагалдан яваа хүмүүийнхээ хамт Хятадын Цинхуа их сургуульд зочлов. Цинхуа их сургууль Хятадын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд энэхүү сургуулийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи төгсжээ. Монгол Улсын Ерөнхий сайд үдээс хойш Хятадын их цагаан хэрмийг үзэв. Орой нь гадаад орнуудтай найрамдлаар харилцах хятадын ардын нийгэмлэг, Хятад Монголын найрамдлын нийгэмлэгээс Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дайллага хийв. Монгол улсын Ерөнхий сайдыг дагалдан яваа Дэд бүцтийн хөгжлийн сайд Г.Батхүү Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Жэн Юуанканг, БНХАУ-ын Төмөр замын сайд, Хятадын Эрчим хүчний удирдлагатай тус тус уулзаж ярилцан хоёр орны иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай талаас тавьсан, Монголын нутаг дээгүүр нисэж өнгөрдөг бусад орны иргэний нисэх онгоцнуудын тоог нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар-Осакагийн нислэгийг БНХАУ-ын Бээжин хотоор дамжуулах, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх асуудлуудыг Хятадын тал нааштай хүлээн авчээ. Мөн хоёр орны хооронд зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, зорчигч, ачаа тээвэрлэлтийн тарифыг хямдруулах, Эрээн-Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих хэсгийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох талаар ярилцаж, хоёр талын ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцсон байна гэж ГХЯ-ны мэдээлэл мониторингийн газраас мэдээлэв. Ардын Эрх сонин 1999.11.9 №208 Мягмар “China Oil” шатахуун нийлүүлэхээр болжээ БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй үзүүлэх 30 сая юанийн тусламжийн 25 саяд нь шатахуун нийлүүлэх болж, хэд хэдэн компанийн дунд тендер зарласан билээ. Хятадын “China Oil” компани тендерт шалгарч, энэ сарын 25-наас эхлэн нэг тонныг нь 2000 гаруй юаниар тооцон 9100 тонн шатахууныг Замын-ҮҮдийн боомтоор дамжуулан манайд оруулах болжээ. Тусламжийн шатахууныг борлуулах эрхийг зөвхөн “НИК”-д олгосон бөгөөд тэдний төлөөлөгч энэ сарын 20-нд Бээжинд очиж гэрээнд гарын үсэг зурах аж. Д.Оюун Ардын Эрх сонин 1999.12.17 №241 Баасан Засгийн газар хэд хэдэн тогтоол баталлаа Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн гэрээ, Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай Гэрээ болон холбогдох бусад баримт бичгийн дагуу Монгол, Хятадын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгахад Монголын хэсгийн баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд, зарчмын хувьд зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв. Удирдамжийн төслийг Хятадын талтай санал солилцон эцэслэн тохиролцсны үндсэн дээр “Монгол, Хятадын хоорондын хилийг хамтран шалгах”-тай холбогдсон асуудлыг цогц байдлаар нэгтгэн боловсруулж 2000 оны нэгдүгээр


1545 улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгав. Ардын Эрх сонин 1999.12.23 №246 Пүрэв Тусламжийн шатахуун Замын-Үүдэд орж ирлээ Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Засгийн газраас Монголд үзүүлсэн буцалтгүй тусламжийн нэг хэсэг 25 сая юанийн нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах гэрээнд Монголын талаас “НИК” ХХК-ийн ерөнхий захирал С.Энэрэлт, Хятадын талаас “Чайна Ойл” компанийн удирддлага гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр 9591 тонн автобензин манайд БНХАУ-аас нийлүүлэх юм. Энэ бензиний октаны тоо нь ОХУ-ын “А-76”, “Аи-93” авто бензинийхтэй ижил учир Монголын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд ихээхэн тохирч байгаа юм. Буцалтгүй тусламжийн барааны түрүүч 20 вагон бензин Замын-Үүдэд өчигдөр ирсэн байна. Б.Оюунтуяа Ардын Эрх сонин 1999.12.29 №252 Лхагва


1546 2000 он “Өдрийн сонин” Сайншанд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэртэй болов Монгол, Тайванийн хамтарсан “Таи Тан” компани Дорноговь аймгийн төвд хоногт 5000 цамц үйлдвэрлэх хүчин чадалтай сүлжмэлийн үйлдвэр ашиглалтад орууллаа. Шинэ мянганы эхний өдөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн уг үйлдвэр нь түүхий эдээ гаднаас оруулж ирэн эцсийн бүтээгдэхүүн болгон АНУ-д гаргах аж. Сайншандад гадаадын хөрөнгө оруулалттай анхны үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор 600 гаруй ажлын шинэ байр бий болж тус аймагт ажилгүйчүүдийн тоо буурах боломж бүрдсэн байна. Ч.Дүүрэн Өдрийн сонин 2000.1.4 №4 Мягмар БНХАУ-д хилийн хяналт, хорио цээрийн газрыг шинэчлэн зохион байгуулжээ Хилээр орох, гарах бараа, бүтээгдэхүүнд хяналт тавих, экспортлох, импортлох зөвшөөрлийн гэрчилгээ олгож байх эрх, үүрэг бүхий байгууллагыг урд хөрш маань “БНХАУ-ын хилээр орох, гарах улсын хяналт, хорио цээрийн газар” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулсан байна. Хуучнаар Хятадын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хяналтын газар, хөдөө аж ахуйн яамны Амьтан, ургамлын хяналтын газар, Улсын экспорт, импортын барааны хяналтын газар зэргийг нэгтгэсэн дээрх байгууллага, түүний харьяа салбарууд БНХАУ-ын хилээр орох, гарах бараа бүтээгдэхүүнд зөвшөөрлийн гэрчилгээг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлжээ. Чингэхдээ, өмнөх байгууллагуудаас олгосон хуучин гэрчилгээг энэ оны гуравдугаар сарын 31-нйг дуустал хүчинтэй байлгахаар тогтож, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ гэрчилгээг үндэслэн экспорт, импортын барааг хилээр оруулж гаргаж байхаар болжээ гэж ГХЯ-ны мэдээлэл, мониторингийн газраас мэдээллээ. Өдрийн сонин 2000.1.18 №15 Мягмар Тусламжийн хөрөнгөнөөс цэргийн албан хаагчдын орон сууцанд зориулна Хятадын Коммунист Намын тө хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БХЯ-ны сайд хурандаа, генерал Чи Хаотянь Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай оронд айлчилж байна. Тэрээр Англи, ОХУ, БНСУ-д айлчлаад манай улсад зочлохоор Сөүлээс уржигдар ирсэн юм. Хурандаа генерал Чи Хаотянь онгоцноос бууж ирэхдээ хөх пальто, үстэй малгай өмсч, улаан эрээн ороолт зүүснийг хараад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд энгийн хүн учраас зориуд ингэж хувцасласан юм болов уу гэж санасан. Гэвч тэр аян замдаа л энгийн хувцастай явсан бололтой ёслолын арга хэмжээнд цэргийн дүрэмт хувцас өмсч оролцсон юм. Түүнийг өчигдөр өглөө Монгол Улсын БХЯ-нд зочлоход хүндэт харуул жагсч угтлаа. Хурандаа генерал Чи Хаотяньд хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа монгол үндэсний хувцастай эмэгтэй хадаг, сүү барилаа. БХЯ-нд зочилж сайд Ш.Түвдэндоржтой уулзсаны дараа Хятадын сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар Төрийн ордныг зорилоо.


1547 Чи Хаотянь дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэрэг аж. Монголын цэрэг Хятадын ард түмнийг Японы милитаристуудаас чөлөөлөхөд хувь нэмэр оруулсанд талархаж явдаг хүн юм байна. Тиймээс Монгол Улсад айлчлахдаа давхар баяртай байгаагаа Ерөнхий сайд Р.Амаржаргалтай уулзахдаа илэрхийллээ. Ерөнхий сайд Р.Амаржаргал хоёр орны батлан хамгаалах салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа үргэлжилж, түүний хүрээнд БНХАУ-ын БХЯ-ны зүгээс Монголд бодитой тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Хурандаа генерал Чи Хаотянь БНХАУ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэн дэмждэгээ илэрхийлж найрсаг харилцаатай, сайн хөргийн хувьд батлан хамгаалах хүрээнд ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв. Цаашид ч энэ хамтын ажиллагаа улам идэвхтэй өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлж БНХАУ-ын Ерөнхий сайд Жу Рунжийн мэндчилгээг Ерөнхий сайд Р.Амаржаргалд уламжлав. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди төрийн хүндэтгэлийн өргөөнд Хятадын БХЯ-ны сайдыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблей Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг батлахад Хятад улс дэмжсэнд баяртай байдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн Хятадын цэргийн академи, хилийн цэргийн сургуульд монголын офицер, сонсогчдыг олноор суралцуулахыг хүсч байгаагаа Ерөнхийлөгч Н.Багабанди илэрхийллээ. Бас хоёр орон олон мянган км газраар хиллэдэг тул хилийн аар саар зөрчил гардаг нь таны сонорт хүрдэг байх. Хоёр талын хамтын ажиллагааны дүнд эдгээр зөрчлийг шийдэх бүрэн боломжтой гээд Монгол Улс хоёр хөршийнхөө хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлздэг гэлээ. Түүний жишээ болгон ОХУ, БНХАУ-ыг холбосон нефть дамжуулах хоолойг тавих төслийг хэрэгжүүлэх шийдэл гаргахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахыг БНХАУ дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Сайд Чи Хаотянь БНХАУ-ын дарга Зян Зэминий мэндчилгээг Ерөнхийлөгч Н.Багабандид уламжиллаа. БНХАУ 15 улстай хил залгадгаас хамгийн урт буюу 4600 гаруй км газраар Монгол Улстай хиллэдэг аж. БНХАУын дарга Зян Зэмниь “Холын саднаас ойрын хөрш дээр” гэдэг Хятадын зүйр үгийг хэлж Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг даалгадаг ажээ. Нефтийн хоолойн асуудлаар Ерөнхийлөгч Н.Багабандийн ярьсан зүйлийг БНХАУын дарга Зян Зэминь, Ерөнхий сайд Жу Рунжи нарт БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд уламжлахаа илэрхийлэв. Түүний дараа Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Чи Хаотянь нар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ хэлэлцээрийн дагуу Хятадын талаас Монголын зэвсэгт хүчинд найман сая юанийн материалын буцалтгүй тусламж үзүүлж байгаа бөгөөд энэ хөрөнгийг цэргийн албан хаагчдад орон сууц бариулах Батлан хамгаалах их сургуулийн материаллаг баазыг сайжруулахад ашиглах юм байна. Хурандаа Чи Хаотянь өчигдөр үдээс хойш Батлан хамгаалахын их сургуульд зочлов. Тэрээр өнөөдөр Байгалийн түүхийн музей үзээд эх орондоо буцах юм. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 2000.1.25 №21 Мягмар Элчин сайд Жакуй жүжигчин болохыг хүсдэг байжээ


1548 Хуан Жакуй 1943 оны есдүгээр сард Гуандун мужид төрсөн. 1965 оноос 1972 он хүртэл БНХАУ-ын ГЯЯ-ны боловсролын хэлтэст ажилтан, 1972 оноос 1978 он хүртэл БНХАУ-ын ГЯЯ-ны Азийн хэлтэст ажилтан, 1983 оноос 1987 он хүртэл БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1987 оноос 1992 он хүртэл БНХАУ-ын ГЯЯ-ны Азийн хэлтэст нэгдүгээр нарийн бичгийн дарга, тасгийн орлогч дарга, тасгийн дарга, 1995 оноос 1998 он хүртэл БНХАУ-ын ГЯЯ-ны албаны зөвлөх, 1998 оноос БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 1998 оны наймдугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт сайдаар томилогдон ажиллаж байна. Гэр бүл, хоёр хүүтэй -Монгол Хятад хоёр орны харилцаа бүр этнээс уламжлалтай. Дипломат харилцаа албан ёсоор тогтоосон тэр үе, анхны элчин сайдуудын тухай, нөхцөл боломж нь ямар байсан тухай ярьж өгнө үү? -1949 онд Шинэ Хятад улс байгуулагдсаны дараахан манай улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг нь танай улс Х.Чойбалсан манай Ерөнхий сайд агсан Жоу Эньлайд БНХАУ-ыг хүлээн зөвшөөрснийг мэдэгдэж, цахилгаан утас явуулсан юм. Манай улсаас танайд суусан анхны элчин сайд Заяат монгол үндэстэн байсан. Заяат гуай үүрэгт ажлаа авахаар Монголд ирхэдээ машинаар явж байсан гэдэг. Учир нь тэр үед манай хоёр улсын хооронд төмөр зам ч тавигдаагүй, онгоц ч нисдэггүй байлаа шүү дээ. Тэр үед элчин сайдын яамныхан ч цөөхүүлээ байсан. Харин БНМАУ-аас БНХАУ-д суусан анхны Элчин сайд нь дипломатч Жаргалсайхан гуай байв. -Та Бээжингийн их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн. Яагаад монгол хэлний ангид орох болов оо? -Би ч анхандаа хятад хэлний ангид орсон л доо. Хятад хэл бичиг, утга зохиолын анги байсан юм. Орос хэлэндээ сайн байсан учир хэлний авьяастай гэж үзсэн юм уу” дорно дахины хэлний факультетэд шилжүүлсэн. Магадгүй хятад хэлэндээ муу айсан юм байлгүй (инээв). Тэр үед би вьетнам хэлний ангид оръё гэж бодож байв. Би Хятадын Гуандун мужийн хүн л дээ. Вьетнам хэл манай Гуандуны утгийн аялгуутай ойролцоо учир сурахад амар гэж бодсон хэрэг. Харин тэр жил вьетнам хэлний ангид элсэлт аваагүй, хинди, араб, япон, монгол хэлний анги л байсан. Тухайн үед япон хэлийг милитаристуудын хэл, араб хэл хэцүү харин БНМАУ нь социалист орон байсан учраас монгол хэлний ангид орсон юм. Ингэснээр би бүх насаараа Монгол Улс, монголын ард түмэнтэй холбогдох болсон доо. Би 1960 онд сургуульд орж таван жил онц суралцаж төгсөөд ГЯЯ-д ажиллах болсон. -Та орос хэлийг хэзээ хаана сурсан юм бэ? -Дунд сургуульд сурсан л даа. Тэр үед ээж аав минь “Сайн хүн болох нь багаасаа л эхэлдэг. Бага балчир үедээ сайн сурч мэд” гэж захидаг байлаа. Гэрийн нөхцөл маанв боломжийн сайн болохоор би хичээлээ л хийдэг байсан. Аав маань намайг 12 настайл нас барж, эжий маань биднийг сайн хүн болгож өсгөх гэж их хичээсэн дээ. Ээж минь амьдралын бүхий л байдлыг тайлбарлаж өгдөг. Гэхдээ ер зодохгүй, үгээр л сургадаг сан.


1549 -Айлын отгон хүүхэд байсан уу? -Тийм ээ. Би хоёр ах, дөрвөн эгчтэй айлын хамгийн бага хүү байв. Манай ах эгч бүгд өндөр боловсролтой хүмүүс. Аав маань их шаардлагатай хүн байсан. Энэ нь миний төлөвшилд их нөлөөлсөн юм. -Та Монголд 15 жил амьдарч, бараг монгол хүн шиг болжээ. Энэ оронд байхад юу нь хэцүү, бас сайхан санагддаг вэ? Хоол унд байгаль, цаг агаар гээд... -Би анх 1973 онд танай оронд ирж байлаа. Тэр үед цаг агаар нь маш хүйтэн бас жимс ногоо гэж бараг байхгүй байлаа. Харин одоо зах дээр янз бүрийн жимс ногоо байх болж, би цаг агаар хоол ундандаа бүр дассан. Ямар сайндаа 1980-аад онд Гуандундаа оччихоод их чийгтэй санагдаад эвгүй байхав дээ. Би ч одоо монгол хүн шиг хонины мах сайн идэж, айраг уудаг болсон. Бас архи ч сайн уудаг болсон шүү. (инээв) Монголчууд цагаан сэтгэлтэй, их зочломтгой хүмүүс -Та хөдөө хэр их явдаг вэ? -Би Монголд байх хугацаандаа ес, арван аймгаар явсан л даа. Ер нь хөдөө явъя гэж бодож л байгаа. Өмнөговь аймагт очиж үзэхийг их хүсч байна. Чи сайн мэдэж байгаа байх. Ер нь хэзээ явбал тохиромжтой вэ? -Зургаан сарын сүүл долдугаар сарын эхээр зүгээр байхаа. Жаахан халуун байж магадгүй -Би ч Хятадын өмнө нутгийн хүн болохоор халуунд ажрахгүй л дээ. -Танд хэлний авьяасаас өөр ямар авьяас байна? -Би чинь сайн дурын хөгжимчин ш дээ. Хуучир, ёочин, шанз хөгжим тоглодог. Би 1960-аад онд ГЯЯ-ны сайн дурын чуулгад тоглодог байлаа. Өмнө нь оюутан байхдаа ч жүжиг тоглож, хөгжимддөг байсан. Одоо би морин хуур тоглож л сурмаар байна. -Хөгжим тоглохыг ээж тань зааж өгдөг байсан юм уу? -Үгүй ээ. Би багаасаа л урлагт сонирхолтой байсан. Харин гэрийнхэн маань дэмждэггүй байв. Би чамд нэгэн нууцаа хэлье. Би жүжигчин болохыг хүсдэг байсан юм. Дунд сургуульд байхдаа их дуулж, хөгжимддөг харин сайн бүжиглэж чаддаггүй байлаа. 15 настай байхдаа сургууль дээрээ очсон чинь урлагийн сургуулийн хүмүүст шалгуулаад тэнцсэн юм. Би ч бөөн баяр. Гэтэл эгч ах нар маань зөвшөөрөөгүй. “Жүжигчин гэдэг чинь доод зэргийн хүмүүсийн ажил” гэсэн. Тэдний энэ бодол нь буруу ч би тэдний үгэнд орсон. -Хэрэв одоо та өөрийнхөөрөө сонголт хийвэл... -Шууд жүжигчин болно. Энэ нь би буруу сонголт хийсэн гэсэн үг биш. Би дипломатын албанд 30 гаруй жил ажиллаж, амьдралаа холбосон. Ер нь хүн ямар нэг зүйлд зорьж, сонгож авбал эцэст нь хүртэл хөдөлмөрлөх ёстой гэж боддог. Тиймээс ч би жүжигчин болсон бол сайн жүжигчин болох байсан байх даа гэж боддог. -Өмнө нь ажиллаж байсан газраа элчин сайдаар томилогдоод ирэхэд ямар санагдаж байв? -1999 оны наймдугаар сард өмнө нь ажиллаж байсан газраа Элчин сайдаар томилогдоод ирэхэд их сайхан санагдаж байсан. Иний бие монголын түүх, зан заншлыг


Click to View FlipBook Version