1700 -Хятадын хилээр монголын иргэд орж гарахад танай улсын хил гаалийнхан цайны цаг боллоо гэх мэт маш бага хугацаанд үйлчилж хундрэл учруулдаг нь ямар учиртай юм бэ? Бусад орны хил дээр хууль зөрчөөгүй бол ийм түгжрэл гардаггүй юм билээ. -БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хил боомтоор нэвтрэх цагийн хамтарсан гэрээ бий. Гэрээгээр тогтоосон хугацаандаа л ажиллана. Гэхдээ манай тал цайны цагийг багасгаж ээлжээр хүн ажиллуулах тал дээр анхаарна. -Чанаргүй. эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бараа Эрээн хотоос Монгол руу их ордог. Үүнийг та хотын даргын хувьд мэддэг үү? -Хятадын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлын талаар чанга арга хэмжээ авч байгаа. Манай Эрээн хотод гэхэд хүнсний ногоо шалгадаг газрууд байдаг. Хэдийгээр ийм шалгалт хяналтын газрууд байдаг ч Монгол Улс руу ордог бараа цэвэр стандартын шаардлага хангана гэж хэлж чадахгүй тээвэрлэлтийн явц, галт тэргэнд хөргөгч байдаггүйгээс хүнсний ногоо муудахыг байг гэх газаргүй. Харин чанаргүй бараа зарсан лангуу, худалдааны газруудыг үйл ажиллагаа явуулахгүй талаар арга хэмжээ авч байгаа. Монголын наймаачид бидэнд утсаар хандаж болно. Зах зээлийн газруудад энэ утасны дугаар байгаа. -Монголын талаас хаягдал төмрийг хар тугалга гэж хилээр оруулсан гаалийн хэрэг монголд дуулиан болоод байгаа. Хэрвээ шаардлагатай гэвэл энэ тухай мэдээллийг танай боомтоос авч болох уу? -ОХУ-аас Монголоор дамжиж хар төмөр орж ирдэг байсан. Тэр орж ирсэн төмөр дотроос их бууны сум хүртэл илэрч байлаа. БНХАУ-ын хил гаалиар хар тугалга нэрийн доор хаягдал төмөр орж ирснийг ёстой мэдэхгүй. Уг нь cap бүр л мэдээлэл ирдэг. Хятадын гааль их чанга л даа. Хулгайгаар янз бүрийн зүйл оруулбал алах ял хүртэл заагддаг юм шүү дээ. -Танай хот дэлхийн шилдэг 100 тосгоны нэг болсон. Гэтэл яагаад хот доторх кирилл үсэг бүхий нэр хаягууд чинь дандаа алдаатай байдаг юм бэ? Тухайлбал, одоо энд бичсэн үгсийн 60 хувь нь алдаатай байна. Зарим нэг үгийн утгыг ойлгоход хэцүү л байна. Монголчууд үүнийг шоолохгүй байна уу? -Ёстой мэдэхгүй байна. Би анх удаа наад үгийг чинь сонсож байна. Үнэндээ кирилл үсэг мэдэхгүй л дээ, би. Энийг чинь нөхдүүддээ уламжлан анхааралдаа авъя. Эрээн хотын дарга нартай олон л зүйл ярилцсан. Ямартай ч тэд Азийн цагаан түйрэнгийн жишээ болоод байгаа Замын-Үүд боомтыг цөл бус хүн амьдрах орчин болгож өгье хэмээн хүсэв. Эрээнд Монголын 300 бүсгүй бусдын хүчинд автан, бичиг баримтгүйн улмаас ирж чадахгүй байгаа талаар лавлацгаав. Хүн худалдаалах үзэгдэл байдаггүй гэж албаны хүмүүс нь хариуллаа. Хэрвээ тийм зүйл байдаг бол "хар хүчний гар хөл" мафынхны л хариуцах ёстой зүйл юм байх. Биднийг "айлчлал хийж" явах үед ч нөхрүүдээсээ оргосон дөрвөн монгол бүсгүйн тухай ид шуугьж байсан. "Аварга гүрвэлийн өлгий нутаг"-аар зорчиход сайхан байсан. Дахиад очиход ч сайхан байна гэдгийг хоёр улсын гүүр болсон Эрээн хотод зочилсны хувьд хэлэх байна. Эрээн хот дахь Монгол Улсын консул
1701 С.Мягмарын урилгаар Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат тэргүүтэй урлагийн одод очиж тоглоход халуун дулаан сэтгэлээр хүлээж авсан хүмүүс их байлаа. Энэ өдрөөс хойш Цагаан хэрмээс хойших Монгол Улстай холбоотой явдлыг Эрээний консул шийдвэрлэж байхаар хүрээгээ өргөтгөж байгаа юм байна. Урьд нь Эрээний асуудлыг Хөх хот дахь манай консул шийддэг байсан бол одоо эндээс албаны ажил хэрэг явагдах нь Консулынхан гурван давхар шинэ байр засварлан орж, төрийн далбаагаа оройд нь намируулсан байлаа. (Л.Батцэнгэл) Өдрийн сонин. 2007.04.11. Лхагва №083 (2535) Эрээнд бүгсэн монгол эмэгтэйчүүдийн асуудлыг яаравчлан шийдвэрлэхийг даалгав. Манай улсын иргэн дөрвөн эмэгтэй БНХАУ-ын Эрээн хот дахь Монголын консулд хандаад, бүгж байгаа эмгэнэлтэй мэдээлэл тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэдний асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Н.Энхболдод Ерөнхий сайд даалгажээ. Тэдгээр иргэд хэдийгээр визийн журам зөрчсөн ч Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрх чөлөөг хүндэтгэн, амь нас эрүүл мэндэд нь анхаарал тавих үүрэгтэй хэмээн Ерөнхий сайд М.Энхболд онцолсон байна. Эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, бичиг баримтаар хангахын тулд БНХАУ-ын холбогдох албадтай ярилцах, эх оронд нь ирүүлж, оршин суух засаг, захиргааны нэгжид хүлээлгэн өгөх, садан төрөлтэй нь уулзуулахад анхааран ажиллах ёстой хэмээн Ерөнхий сайд тайлбарласан аж. Бас өнгөрсөн 9-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн X хороонд гарсан гал түймрийн аюулд өртсөн гэр бүлийн зургаан хүн нь нас барсан эмгэнэлтэй хэргийн мөрөөр хэрхэн ажиллаж байгаагаа танилцуул хэмээн Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд болон хотын захирагчид даалгасан байна. Гал гарсан шалтгаан, нөхцөл байдлыг шалган тогтоож, цаашид иймэрхүү хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх ёстой гэжээ. (Б.Хэрлэн) Өдрийн сонин. №086(2538). 2007.04.14. Бямба. Өнөөдөр болох үйл явдлын тойм БНХАУ-ын Эрээн хотод МУ-ын консулын газар нээсэн болон энэ үеэр Монгол Хятадын холбогдох байгууллагын төлөөлөгчид санал солилцсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Өдрийн сонин. №086(2538). 2007.04.14. Бямба. Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төсөл хэрэгжүүлэх боломжтой
1702 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай оронд айлчилж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч энэ үеэр Шанхайн хамтын ажиллагааны ажиглагч гишүүн орны хувьд Монгол Улс энэ байгууллага болон түүний гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах явдлыг улам гүнзгийрүүлж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Ноён Б.Нургалиев Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төсөл хэрэгжүүлэх боломж байгааг дурдаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгааг танилцууллаа. Өдрийн сонин. №098(2550). 2007.04.28. Бямба. Буудлагынхан Хөххотоос, жудочид Японоос ирнэ. Монгол Улсын Биөийн тамир, спортын хороо болон БНХАУ-ын Биеийн тамир, спортын хороотой хамтарсан бэлтгэл хийх гэрээ байгуулсан билээ. Үүний дагуу чөпөөт бөх, боксын шигшээ багийн тамирчид Хөх хотод хамтарсан бэлтгэлд гарсан. Тэгвэл Бээжингийн олимпийн гурван эрхийг эх орондоо авчраад буй буудлагын шигшээ багийн тамирчид энэ сарын 20-ны үөэр хамтарсан бэлтгэл хийхээр Өвөрмонголын Хөх хотыг зорьсон мэргэн буучид өнөөдөр эх орондоо ирэх ёстой аж. Энэ сарын эхээр АНУ-д болсон Дэлхийн цомоос хүрэл мөдальтай ирсэн буудлагынхны дараагийн тэмцээн мөн "Дэлхийн цом" байх бөгөөд тэд ирсэн даруйдаа Тайландад болох уг тэмцээний бэлтгэлдээ орох ажээ. Харин жудочид Японыг зорьсон бөгөөд мөн өнөөдер эх орондоо ирнэ. Тэд 14 хоногийн өмнө Японы шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийх, тэднээс туршлага судлах зорилгоор Япон улсын зүг жолоо залжээ. Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, гавьяат тамирчин Х.Болдбаатар нараар удирдуулсан 20 гаруй тамирчид багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Ирэх тавдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох жудочид өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тэндхийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээс гадна бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тзмцээнийг үзэж сонирхох төлөвлөгөөтэй байсан аж. (Б.Бадмаа) Өдрийн сонин. 2007.04.30. Даваа №099(2551) "Хөрш-3"-ын циркчид Сүхбаатарын талбайд тоглохоор болжээ. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын циркийн жүжигчдийн хамтарсан "Хөрш-3" нэртэй тоглолт болох аж. Тоглолтыг манайд нээгдэх гэж буй нүүдлийн циркийнхэн зохион байгуулжээ. Ирэх сарын 1-нд Сүхбаатарын талбайд нээлтээ хийх "Хөрш-3"-ын тоглолттой давхцаж шинээр байгуулагдаж байгаа нүүдлийн циркийнхэн үүдээ нээх юм байна. Нийслэлийн Засаг даргын ивээл дор төв талбайд нээлтээ хийх циркийнхэн энэ удаад сургуультай заан нэг, хар баавгай хоёр, гурван тогос шувууны авьяасыг сонирхуулахаар
1703 шийджээ. Циркийн эдгээр үзүүлбэрүүдийг БНХАУ-ын циркийнхэн үзүүлэх бол Оросын алиалагчид багачуудыг баясгах аж. Харин монгол циркчид акробат, уран нугаралтын үзүүлбэрүүдээр бэлэг барих юм. Сүхбаатарын талбайд зохиогдох арга хэмжээний үеэр циркийнхэн олон сонирхолтой үзүүлбэрүүддээ олныг хамруулах гэнэ. Ийнхүү хөрш гурван орны циркчид зуны турш хамтарч ажиллах бөгөөд ирэх есдүгээр сард ОХУ, БНХАУ-ын циркчид эх орондоо буцах гэнэ. (Ч.Анна) Өдрийн сонин. №112(2564). 2007.05.15. Мягмар. Монгол Улс "Экспо-2008", "Экспо-2010"-т оролцоно. "Экспо-2008, Зарагоза, Испани" болон "Экспо-2010, Шанхай, БНХАУ" дэлхийн үзэсгэлэнгүүдэд Монгол Улсыг оролцуулах ажлын ерөнхий зохицуулагчаар Үйлдвэр худалдааны яам, ерөнхий зохицуулагч бөгөөд Монгол Улсын үзэсгэлэнг зохион байгуулагчаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг ажиллуулах, бэлтгэл ажлыг хангах, шаардагдах зардлын төсвийг гаргаж хэлэлцүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах тухай Засгийн газрын Тогтоол гаргахаар болов. "Экспо-2008" үзэсгэлэн нь Испанийн Зарагоза хотод 2008 оны зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 14-нд "Ус-Тогтвортой хөгжил" сэдвээр зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн 70-90 орон, олон улсын байгууллага оролцож, зургаан сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцож байгаа юм. "Экспо-2010" үзэсгэлэн нь 2010 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31 хүртэл БНХАУ-ын Шанхай хотод "Сайхан хот-Сайхан амьдрал" сэдвийн дор зохиогдох ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2007.05.17. Пүрэв № 114(2566) Монгол Улс, БНХАУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас БНХАУ-ын Хөх нуур мужийн Синин хотод "Өнөөдрийн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэн нээв. Тус үзэсгэлэнд Монголын ард түмний аж амьдрал, түүх, соёл, өнөөгийн хөгжлийн төлөв байдал болоод монгол нутгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан олон шилдэг сайхан зургууд тавигджээ. Өдрийн сонин. №122(2574). 2007.05.25. Баасан. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаярт БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга, цэргийн төв зөвлөлийн гишүүн хурандаа генерал Лян Гуэнлэ тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр,
1704 хоёр орны хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаагийн дотор батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа томоохон байр суурь эзэлдэг. БНХАУ-ын тал Монголын батлан хамгаалахын салбарт буцалтгүй тусламж олгосон нь манай батлан хамгаалахын бие бүрэлдэхүүний нийгмийн асуудал шийдэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн сургалтын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж байгаад баяртай байна. Монгол Улс цомхон чадварлаг армитай болохыг зорьж байгааг онцлон тэмдэглээд дэлхий нийт хөгжиж байгаа өнөө үед хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал гэв. Хурандаа генерал Лян Гуэнлэ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн мэндчилгээг Монгол Улсын Төрийн тэргүүнд уламжлав. Тэрбээр цааш нь, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал нэг байна. Энэ жил БНХАУ-ын зүгээс Монгол Улсын БХЯнд 14 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээс найман сая юанийн бараа бүтээгдэхүүн, зургаан сая юань нь офицеруудыг БНХАУ-д сургахад зориулагдана. Мөн Хилийн цэрэгт гурван сая юанийн тусламж үзүүлнэ гэлээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. №124(2578). 2007.05.28. Даваа. Замын-Үүд, Эрээний чиглэлийн авто замын боомт хаагдана. Ирэх зургаадугаар сарын 1-нд буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Замын-Үүд, Эрээний чиглэлийн авто замын боомт ажиллахгүй болохыг холбогдох байгууллагууд мэдээлж байна. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт зааснаар талуудын хууль ёсны баяр болох цагаан cap, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Улс тунхагласан өдер, Улсын их баяр наадмын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг байна. Харин бусад боомтууд энэ өдөр хуваарийн дагуу ажиллана. Дашрамд дурдахад Хил хамгаалах байгууллага нь хилийн боомтуудаар нэвтэрч байгаа гадаад дотоодын зорчигчид, тээврийн хэрэгслээс ямар нэгэн татвар хураамж авдаггүй юм байна. Өдрийн сонин. №126(2578). 2007.05.30. Лхагва. Өнөөдөр болох үйл явдал Монгол, Орос, Хятад улсын "Хөрш-3" Майхан циркийн нээлт болно. Өдрийн сонин. №128(2580). 2007.06.01. Баасан. Мянгa гаруй кино орчуулжээ. Олон түмэнд хятад хэлний хэмээн нэрлэгдсэн орчуулагч Д.Болдбаатартай ярилцлаа. - Таныг уншигчид орчуулагч, толь бичиг зохиогч гэдгээр тань сайн мэддэг. Өнгөрсөн хугацаанд юуг амжуулав?
1705 -Би 1995 оноос хойш хятадын олон ангит киног монгол хэл дээр орчуулж эхэлсэн. Хүмүүсийн сайн мэдэх "Чингис хаан", "Хуанжу гэг" гээд орчуулсан киноны TOO өдгөө 1200 хүрлээ. Хэдийгээр бусдад зөвхөн кино орчуулдаг мэтээр ойлгогддог ч уран бүтээлч хүний хувьд өргөн хүрээнд ажиллахыг зорьж ирсэн. Тэр ч утгаар кино орчуулахаас гадна япон-монгол, хятад-монгол, англи-монгол толь бичгүүдийг тус бүр хэвлүүлсэн байгаа. Мөн хэлний боловсон хүчин бэлтгэх үүднээс “Гэгээ" гадаад хэлний дээд сургуулийг байгуулсан. Миний шавь нар ч чамгүй амжилт гаргасныг дурдмаар байна -Монгол хүн бүү хэл, хятад хүмүүс ч ханзаа төдийлөн тогтоож амждаггүй гэдэг. Ер нь та хятад хэлийг хэр сайн эзэмшсэн бэ? -Ер нь ямар ч хэлийг бүрэн төгс сурсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Хувьдаа хятад хэлийг насан турш сурах байх. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар англи хэлэнд гэхэд жилд арван мянга, хятад хэлний хувьд жилд 3000-5000 үг хэллэг шинээр гарч ирдэг. Энэ бүхнийг бүрэн, гүйцэд мэднэ гэж хэлэх шиг утгагүй зүйл байхгүй. Гэхдээ хэлийг төгс орчуулдаг систем гэдэг үүднээс нь ярих юм бол боломжийн хэмжээнд мэргэжлийн түвшинд эзэмшсэн гзж хэпж болно. - Оюутан байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Тэр үед Монгол Хятад хоёр орны харилцаа ямар байсан бэ? -Монгол, Хятад хоёр орны хоорондын харилцаа тааруу үед бид хятадад сурч хэл эзэмшсэн Tэр үед хэлний боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү анхаарч ажилладаг байсан. Тухайлбал: манай анги гэхэд гурван оюутан зургаан багштай байж билээ. Хүмүүст сонин байж магадгүй л дээ. Энэ нь тухайн цаг мөчид боловсон хүчнийг чанартай бэлтгэж төгсгөдөг байсантай холбоотой. -Евролын өндөр хөгжилтэй орнууд дунд сургуулийн сургалтад хятад хэл заах тухай тусгасан гэсэн. Монголчуудын хувьд цаашид энэ хэлийг заавал эзэмших шаардлагатай юу? -Дэлхийн аль ч оронд Хятад улсыг дэмжих хандлага анзаарагддаг. Тэгээд ч тухайн улсын дэлхийд эзлэх байр суурь нь ч нэмэгдэж байгаатай холбоотойгоор хятад хэл сонирхогчдын тоо нэмэгдэж байна. Тэгэхээр хятад хэл сурах нь чухал. Энэхүү зах зээлийг дотооддоо төвлөрүүлэх юм бол эргээд эх оронд маань нэмэртэй байх болов уу. -Хятад хэлний мэргэжилтэй хэрнээ япон толь бичиг гаргасан гэхэд сонин санагдаж байна? -Үнэнийг хэлэхэд, би нэг удаа ч япон хэл сурах гэж багшид шавьлаж бас япон хүнтэй уулзаж ярьж үзээгүй. Тэгсэн хэрнээ яагаад ч юм болгоод байгаа маань өөрийн онцлогтой. Энэ нь монгол халээр ярьдаг хүн манж хэлийг ч төгс эзэмших боломжтой гэдэгтэй адилхан. Учир нь манж хэл монголоос гарсан бичиг шүү дээ. Түүнчлэн манж хэлний үгсийн сангийн 25 хувь нь монгол үг байдаг. Энэ мэт төвдөөр ярьдаг бол энэтхэг хэлийг сурахад амархан гэх жишээний. Үүний адил хятад хэл заалгасан тохиолдолд солонгос. японоор ярихад бэрхшээлгүй. -Хоёр орны хоорондын харилцаа тааруу үед сурч байсан гэдэг утгаар тухайн үед үзэл суртлын дарамт байв уу? Яагаад энэ хэлийг сонгож сурав?
1706 -Ямар ч бэрхшээл шахалт дарамт байгаагүй. Эргээд бодоход надад хэлний мэргэжлээс өөр ямар ч дүр бодогддоггүй. Миний хувьд гадаад хэлийг бүрэн төгс эзэмших нь утга учиртай зүйл. Энэ нь өөрийгөө нийгэмд илэрхийлэх хамгийн оновчтой хувилбар байсан юм болов уу. Долдугаар ангид сурч байх үеэс хэл сурахыг зорилгоо болгосон. Анх орос хэл сурах гэж чармайсан болов ч тухайн үед монгол хэлний дүрмийг мэддэггүйгээс төвөгтэй санагддаг байж билээ. Дараа нь дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн монгол хэлний ангид элссэн. Тэр үед нийгмийн ухааны ангиас онц сурдаг оюутныг хятад хэлний ангид сургадаг байсан. Ингээд л оюутан болсны хоёр дахь жилээс хятад хэлний мэргэжлээр сурч эхэлсэн. -Хятад, япон, англи хэлнээс монгол руу хөрвүүлдэг гэлээ. Орчуулах явцад аль нь төвөгтэй санагддаг бэ? -Гадаад хэлнээс хөрвүүлэхийн тулд юун түрүүнд эх хэлээ төгс ззэмшсэн байх нь чухал. Тэрнээс өөр бэрхшээл энэ тэр байхгүй. -Өнгөрсөн хугацаанд 1200 кино орчуулсан гэлээ. Нэг ангит кино орчуулахад хэр их хугацаа зарцуулдаг байв? -45-50 минут үргэлжлэх киног орчуулахад өглөө, оройд 30 минутын цаг зав гаргахад хангалттай. Ингээд хичээгээд байхад сард 30 гаруй киног орчуулаад телевизүүдэд өгнө. Толь бичгийн хувьд ч мөн адил өдөрт 10-20 хуудас үг биш юмаа гэхэд хоёр хуудас үг орчуулж цээжлэх хэрэгтэй болдог. Үг цээжлэх нь гадаад хэлийг цаг тухайд хялбар сурах шилдэг арга юм -Таныг кино, толь бичиг төдийгүй хятадын эртнии яруу найргаас ч хөрвүүлж байсан гэдэг? Би яруу найрагт элэгтэй хүн. Тиймдээ ч кино орчуулж, толь бичиг хэвлүүлхээс гадна хятадын эртний яруу найраг сонгодогуудаас нэлээдийг хөрвүүлсэн байгаа. (Ч.Анна) Өдрийн сонин. №142(2594). 2007.06.19. Мягмар. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчилна УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Н.Энхболдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жиечи энэ сарын 30-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилна гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин. №145(2597). 2007.06.22. Баасан. Монгол-Хятадын технологи дамжуулах төв нээгдлээ Монгол-Хятадын технологи дамжуулах төвийн нээлт өчигдөр боллоо. Өнгөрсөн онд байгуулсан хоёр улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус төв ашиглалтад орж байгаа ажээ. Хятадын шинжлэх ухаан технологийн яамны дэд сайд манай оронд айлчилж байгаатай давхцан энэхүү технологи дамжуулах төв нээлтээ хийж байгаа юм.
1707 Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ төв байгуулагдсанаар тус хоёр орны академчид, эрдэмтдийн үйл ажиллагаа болон шинжлэх ухааны ололт амжилтаа харилцан солилцоход гүүр болох ажээ. (Т.Гэрэл) Өдрийн сонин. №167(2619). 2007.07.17. Мягмар. АЭХ-ныхон Хятадын даашинзтай улс төрчидтэй зоог барив Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Жао Шао Хуа тэргүүтэй төлөөлөгчид Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны хүүхнүүдтэй уулзахыг хүссэн аж. Хоёр орны эмэгтэйчүүд Империал ресторанд үдийн зоог барингаа нарийн ширийн яриа дэлгэв. Тэд засаглал дахь эмэгтэйчүүдийн оролцооноос авхуулаад ядуурлыг бууруулахад эмэгтэйчүүдийн хувь нэмрийн талаар ярилцав. Хүчирхийлэл, хүн наймаалах сэдэв тэдний санааг ижилхэн зовоож байдаг аж. Жао Шао Хуа "Хятадын ардын төлөөлөгчид, их хуралд эмэгтэйчүүд 20% эзэлж байгаа" гэж танилцуулсан АЭХ-ны тэргүүн Б.Дэлгэрмаа "Эдний авууштай тал нь нийгмийн асуудалд Хятадын эмэгтэйчүүдийн байгууллага асар туршлагатай" гэж онцлов. Америкчуудаас ардчилсан, цэвэр сонгууль явуулах технологид суралцсан Ардчилсан намын эмэгтэйчүүд Хятад түншүүдээсээ нийгмийн асуудлыг шийдэж туршлагад суралцах бололтой. Өдрийн сонин. №169(2621). 2007.07.19. Пүрэв. "Air china"-ийн онгоц Төрийн ёслолын алба хүртэл "хатуурхав" Хятадын "Air China" компанийн СА 902 нислэгийн дугаартай онгоц 2007 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 15 минутад хөөрөх ёстой байсныг Иргэний нисэхийн газрынхан будилаан хутгаж саатуулсан гэж мэдээлэгдсэн. Энэ талаар тэд бас хариу тайлбар өгөхөө мартсангүй. Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Батмөнхийн мэдэгдснээр тэр өдөр Солонгос, Тайланд улсын Үндэсний Ассамблейн гишүүд уг онгоцоор зорчих хатуу билеттэй байжээ. Тус өдрийн 11 цаг 30 минутад Чингис хаан олон улсын нисэх буудлаас төлөөлөгчдийг онгоцонд цаг хожимдсон шалтгаанаар нэвтрүүлээгүй тухай мэдээлэхэд яаралтай арга хэмжээг авсан гэнэ. Энэ үед ширүүн бороо орж "Air China''-ийн онгоц хөөрөх зурвас дээр саатаж байсан байна. Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга, Улсын байцаагчийн эрхийн дагуу онгоцыг буцааж, хүндтэй төлөөлөгчдийг билетийн дагуу тус компанийн онгоцоор зорчих ёстой гэсэн саналыг тавьсан ч онгоцны дарга нь албан тоотоор асуудлыг тавь гэсэн хариуг өгсөн байна. Иргэний нисэхийнхний тэр даруй хүргүүлсэн албан тоотыг шаардлага хангахгүй байна гэж Төрийн ёслолын албанаас албан бичиг авч байж төлөөлөгчдийг сая суулган хөөрчээ. Гэхдээ найман зорчигчийн нэгнийх нь суудлыг зарчихсан учир долоог нь авч явсан гэнэ. Нисэх буудлын хяналтын камераас үзэхэд төлөөлөгчид 11 цаг 30 минутад ирж 11 цаг 32 минутад бичиг баримтаа бүртгэлийн газар өгсөн нь батлагдаж байгаа нь тэднийг цагтаа хүнээ авч нисэх бүрэн боломжтойг илтгэж
1708 байгаа аж. Иргэний нисэхийн Ерөнхий газраас Хятад улсын Элчин сайдын яаманд дээрх болсон хариуцлагагүй үйл явдлын талаар мэдэгджээ. "Air China''-ийн онгоц энэ өдөр 2 цаг 15 минут саатахад хүрч Иргэний нисэхийнхнийг албан тоотод гүйлгэж, Солонгос, Тайландын төлөөлөгчдөд хатуурхсан нь цаанаа учиг төрүүлж байна. (Л.Моломжамц) Өдрийн сонин. №170(2622). 2007.07.20. Баасан. Азийн оюутны спортын их хурал Хятадын Шинжиньд болов. Азийн оюутны спортын холбоо, БНХАУ-ын боловсролын яам, Оюутны спортын холбооноос эрхлэн БНХАУ-ын Шинжинь хотноо энэ сарын 14-16-ны өдрүүдэд "Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблей хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралдааны нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Боловсролын дэд сайд, АОСХ-ны ерөнхийлөгч Зан Хиншен, Шинжинь хотын дарга, 2011 оны Дэлхийн оюутны спортын зуны "Универсиад" их наадмыг зохион байгуулах хорооны дарга Хи Зонхэн болон Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Ж.Е.Киллиан нарын Азийн 30 гаруй орны 100 орчим төлөөлөгчид оролцжээ. Монголын талаас тус хуралдаанд Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар улсаа төлөөлөн оролцсон байна. МОСХ-ны төлөөлөгчид хуралдааны үеэр Азийн орнуудад оюутны спортыг хөгжүүлэх талаар явуулах бодлого, үйл ажиллагааны талаар санал оруулан хэлэлцүүлсэн байна. Мөн манай оюутан тамирчдад 2011 оны Шинжинийн их наадамд бэлтгэх хүрээнд БНХАУ-д болж байгаа оюутны тивийн болон олон улсын арга хэмжээ, хамтарсан бэлтгэлд өргөнөөр оролцуулах, санхүүгийн дэмжлэг, туслалцаа авахаар болов. Италийн Турин хотноо энэ оны нэгдүгээр сард болсон ОУОСХ-ны гүйцэтгэх хорооны хурлаар БНХАУ-ын Шинжинь хот нь 2011 оны дэлхийн оюутны спортын зуны "Универсиад" их наадамд нэр дэвшин өрсөлдөж Польшийн Познань, Тайванийн Каушинг, Испанийн Мурса, ОХУ-ын Казань хотуудыг ялж энэхүү наадмыг зохион байгуулах эрхийг авсан юм. Наадамд эртнээс амжилттай бэлтгэх, өндөр хэмжээнд зохион байгуулах талаар Хятадын тал ихээхэн чармайлттай гарган ажиллаж эхэлсэн нь тус хуралдааныг зохион байгуулж байгаагаар харагдсан хэмээн оролцогчид хэллээ. (Ш.Доржсүрэн) Өдрийн сонин. №172(2624). 2007.07.23. Даваа. Загвар өмсөгчид Өвөр Монголыг зорино. Бахархалт үндэсний хувцсыг сурталчлах наадам ӨМӨЗО-ы Бугат хотноо зохиогдох гэж байна. Наадамд арваад улс орны 200 гаруй загвар өмсөгчид оролцох нь. З-р сарын 5- наас ирэх есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх үндэсний хувцасны наадамд манай улсыг
1709 төлөөлж "Монгол костюмс" төвийн "Чимбай" салоны загвар өмсөгчид оролцохоор болжээ. Тэд энэ удаад "Монгол костюмс" төвийн дизайнеруудын зохион бүтээсэн "Эзэнт гүрний бахархал" нэртэй коллекцийг өмсөж сонирхуулах гэнэ. Уг коллекц XIII зууны Монголын хаад, хатдын өмсөж байсан хувцасны загварыг тусгаснаараа онцлогтой тул "Бахархалт үндэсний хувцас" наадамд оролцох эрхийг гардсан нь энэ ажээ. (Ч.Анна) Өдрийн сонин. №180(2632). 2007.08.01. Лхагва. Юань гүрний найрагчдын бүтээл эх хэлнээ XIII зуун, Юань гүрний үе монголчуудын мандан бадарсан түүхэн мөчлөг агаад их талын нүүдэлч удмын монголчууд хүн төрөлхтний соёл иргэншилд оюун сэтгэлгээний тэсрэлт хийсэн хувь нэмэртэй бүлгээ. Эртний их өв соёлт нангиад судлалын чиглэлд их зүйл бүтээж яваа эрдэмтэн Я.Ганбаатар саяхан "Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол" хэмээх томоохон хэмжээний түүвэр хэвлүүлжээ. Юань гүрний их хаан Хубилай,1368 онд Бээжингээс эх нутагтаа хүрч ирсэн Тогоонтөмөр хаан болон Түгтөмөр, Аюушридар хаан, Базарбарми ван, Баянжанжин, Агай хатан, Нин Сян Эл, Байжуу, Тогтога, Байтөмөр, Булу, Аригуй, Өлзий, Марай, Сэнгэзана, Дайбух нарын найрагчдын зүрхний угаас ундарсан зүймэл үгсийн шижрийг тунгааж нэгтгэсэн эл гэгээн судрыг Өвөр Монголын эрдэмтэн Б.Буян аялгуу сайхан эх хэлнээ дуун хөрвүүлснийг бичгийн хүмүүн Я.Ганбаатар монгол бичгээс хөндлөн үсэг буулгаж нэгэн хавтаснаа нэгтгэжээ. Өдрийн сонин. №186(2638). 2007.08.08. Лхагва. “Бээжин хүрэх зам-2008" нэвтрүүлгийг үзээрэй Өнөөдөр үдэш "NTV" телевизээр "Бээжин хүрэх зам-2008" цуврал нэвтрүүлгийн анхны дугаар танд хүрэх гэж байна. Одооноос яг 365 хоногийн дараа "Бээжин-2008" олимп эхлэх бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь олимп хүртэл үргэлж, үзэгч танд долоо хоног бүр тус телевизээр хүрнэ. "Бээжин хүрэх зам-2008"-ын 52 дугаар танд хүрэх бөгөөд нэвтрүүлгээр тамирчдын ямар хүнд дасгал, сургуулилт хийж амжилтад хүрдэг талаар үзүүлэхийн зэрэгцээ тэднийг ямар байгууллага, хувь хүн ивээн тэтгэдэг гэх мэт зүйлсийг үзүүлэх ажээ. Мөн медаль авахын төлөө тамирчид, дасгалжуулагчид, ивээн тэтгэгчид бүгдээр хамтран нэгэн сэтгэлээр "Алтан медаль" авахын төлөө ажиллаж буйг 50 минутын турш дэлгэрэнгүй харуулах юм байна. Энэ нэвтрүүлгийг "NTV" телевиз санаачилж, БТСУХ, Олимпийн хороо, МЧБХ зэрэг байгууллагууд дэмжиж байгаа гэнэ. Анхны дугаарыг шууд явуулах бөгөөд Ерөнхий сайд, Сангийн сайд, БТСУХ-ны удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцоно. Дашрамд хэлэхэд "Бээжин-2008"-д бэлтгэж 46 тамирчин 11 дасгалжуулагч, бэлтгэл хангагч зэрэг нийт 117 хүн ажиллаж байгаа аж. Одоогоор манай улсаас олимпод оролцох эрхийг гурван тамирчин буудлагын спортоор авсан бөгөөд таван тамирчин болзол хангаад байгаа юм байна. (Т.Гэрэлмаа) Өдрийн сонин. №186(2638). 2007.08.08. Лхагва.
1710 Ерөнхийлөгч Шанхайн уулзалтад оролцоно Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ сарын 14-15-нд Казахстан улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд 16-нд Киргизийн нийслэлд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор уригдсан байна. Казахстанд хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаярт тус улсын парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхах бөгөөд хоёр орны Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийх аж. Айлчлалын гол зорилго нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх. Тэр дундаа эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, уул уурхайн салбарт түлхүү чиглэжээ. Мөн Казахстанаас нефть импортлох асуудлаар хэлэлцээ хийх бололтой. Ерөнхийлөгчийг дагалдан манайхаас 20 бизнесмен явах бөгөөд бизнесийн уулзалт зохион байгуулна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн үр дүнтэй болно гэж албаны хүмүүс хэлж байна. Ерөнхийлөгч Казахстанд хийсэн уулзалтынхаа дараа ШХАБын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Манай улс уг байгууллагад 2004 оноос эхлэн ажиглагчийн байр сууринаас хандсаар ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтад ч урьдын байр сууринаас оролцоно гэж эх сурвалж мэдээллээ. Уг байгууллагад ажиглагч орны зүгээс оролцож байгаа нь гишүүн орнуудтай хамтын ажиллагаатай байх боломжийг бүрдүүлдэг. ШХАБ-ын хүрээнд манай улс эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд илүү ач холбогдол өгч байна. (П.Энэбиш) Өдрийн сонин. 2007.08.09. Пүрэв №187(2639) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт өчигдөр БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч Лью Хун Цайгийн удахгүй манай улсад хийх гэж байгаа айлчлалын талаар ярилцжээ. Лью Хун Цай манай улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар ирэх сарын эхээр манай улсад айлчлах юм байна. Айлчлалын үеэр УИХ, Засгийн газар, УИХ-д суудалтай намуудын удирдлага, парламент дахь Монгол-Хятадын бүлгийн гишүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Өдрийн сонин. №197(2649). 2007.08.21. Мягмар. Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын чуулга уулзалт төрийн ордонд эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөгжлийн судлалыг дэмжих төвтэй хамтран "Нөөц баялаг, эрчим хүч, байгаль орчин" сэдэвт Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын чуулга уулэалт болж байна. Уулзалтад Монгол, АНУ, Канад, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ-ын их, дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд оролцсон. Чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт нээж үг хэлсэн юм. Тэрбээр НҮБ-ын хөтөлбөрийн ивээл дор явагдаж байгаа “Түмэн гол" төслийг дан ганц
1711 Түмэн гол гэхгүйгээр ОХУ, Монгол, Хятадын нутгийг багтаасан Амур-Хэрлэн-Түмэн гэсэн гурван голын төсөл болгон өргөжүүлэх, хоёр Солонгосын төмөр эам холбогдсон нь их чухал үйл явдал юм. Энэ төмөр замыг Европтой Монголоор дамжуулан холбох нь хамгийн дөт. Тиймээс уг асуудлыг судлан үзэж хөрөнгө оруулалт хийх нь бүс нутгийн олон орны эрх ашиг нийцнэ. Мөн Дорнод Монголын төсөлд умард Солонгосыг татан оролцуулах нь ач холбогдолтой юм. Цөлжилтийн талаар Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтыг хийх талаар санал тавьж байна. Монгол Улс Зүүн хойд Азид бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны механизм бий болгох чиглэлд хүчин чармайлт тавьж байна гэв. Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх Р.Сундуйн илтгэлд дурдахдаа Эгийн голын Усан цахилгаан станцыг ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөгжлийн судлалыг дэмжих төвтэй хамтран "Нөөц баялаг,эрчим хүч, байгаль орчин"сэдэвт Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын чуулга уулзалт болж байна.Уулзалтад Монгол, АНУ, Канад, Япон,БНСУ, ОХУ, БНХАУ-ын их,дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд оролцох эхлэх, Оюутолгой, Тавантолгойн уурхайг эрчим хүчээр хангахаар Улаанбаатар хотоос эрчим хүчний шугам тавих. Чойр, Нолгын хүрэн нүүрсний уурхайг түшиглүүлэн Дулааны цахилгаан станц барих зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа аж. Мөн манай оронд байгаа нүүрсний нөөцийг ашиглан дулааны цахилгаан станц байгуулж Хятад улсад цахилгаан гаргах хэтийн төлөвтэй хэмээн ярьж байлаа. Японы судлаач Имо Шойчи "Манай улс нефтэн бүтээгдэхүүнийхээ 90 хувийг импортоор авдаг. Иймээс газрын тосны талаар стратеги боловсруулсан. Үүнд газрын тосыг хэт шүтсэн байдлаа 40 хувь бууруулахаар зорилт тавьсан. Одоо энэ ажлын биелэлт 50 хувьтай байна. Эрчим хүчээ цөмийн энергиэр хангах зорилготой байгаа. Мөн өөрийн улсын нутаг дэвсгэрээс нефть хайж байгаа. Бараг олдох байх. Эрчим хүч үйлдвэрлэх талаар Азийн улсуудтай холбоо тогтоох сонирхолтой байна. Япон Хятад улсын эрчим хүчний хамтын ажиллагаа анхаарал татаж байгаа. Цэвэр нүүрсний бодлого, мөн сэргээгдэх эрчим хүчний талаар баримт бичиг боловсруулсан. Хамтын ажиллагааны гол чиглэл Ази, Номхон далайд чиглэгдэж байна. Япон орон Индонез улстай газрын тосны талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно. ОХУ эрчим хүчний их нөөцтэй. Зүүн Сибирийн газрын тос, байгалийн хийг экспортлох үйлдвэр байгуулах байх. Гэвч оросууд эрчим хүчний хамтын ажиллагааг түргэтгэх сонирхолгүй байдаг. Ер нь бизнесийн ашиг сонирхлыг хөгжүүлэх хэрэгтэй. Бизнес бол геополитекийн бодлогоос давуу хүчтэй. Иймд бизнесийн эрсдлийг хамтран үүрэлцэх ёстой болов уу" гэх зэргээр илтгэлдээ дурьдсан юм. Мөн Солонгос улсын профессор Ил-Чон Нам "Азийн эрчим хүчний асуудал маш ил тод биш байдаг. Тиймээс эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн эзлэх хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болно. Цахилгаан эрчим хүчний тээврийн эардал өндөр байна. Үүнийг бууруулахын тулд эрчим хүчний нэгдсэн систем хэрэгтэй. Зах зээл маш их байдаг зүйл бол цахилгаан эрчим хүч юм. Гэвч цахилгаан эрчим хүчийг борлуулахад үнэ их нөлөөлдөг. Манай Солонгос улс долоон жилийн өмнөөс цахилгааны үйлдвэрлэлт, дамжуулалт, борлуулалт гэх зүйлд хувийн хэвшлийг түлхүү оруулах хөтөлбөр баталж түүнийгээ мөрдсөнөөр амжилтад хүрч байна"
1712 хэмээн хэлж байв. Уг чуулга уулзалт өнөөдөр дуусах бөгөөд Монголын ашигт малтмалын салбар өнөөгийн байдал, хэтийн төлөв, Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, Өмнөд говийн ашигт малтмалын ордуудыг ашиглах цогц хөтөлбөр, Нүүрсний салбарын өнөөгийн байдал гэх зэрэг сонирхолтой илтгэл тавигдах юм байна. Мөн хотын утааг бууруулах илтгэл ч бий. (Ж.Сандагдорж) Өдрийн сонин. №198(2650). 2007.08.22. Лхагва. Өвөр Монголын зохиолчид "Цог"-д зориулсан "ӨнөрЦэЦэгээ" гардуулав. Өвөр Монголын "Өнөрцэцэг" утга соёлын сэтгүүлийн эрхлэгч зохиолчид өчигдөр Монголын зохиолчдын эвлэлийн хороонд зочиллоо. Тэд Монголын уран зохиолын түүхийг бичиж ирсэн "Цог" сэтгүүлд зориулсан "Өнөрцэцэг" сэтгүүлийн хоёр тусгай дугаарыг хэвлэн гаргаснаа энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн хорооны ерөнхий менежер М.Саруулдалайд гардууллаа. Энэхүү уулзалтад төрийн шагналт зохиолч Д.Гармаа, С.Пүрэв, утга зохиол судлаач доктор Д.Галбаатар, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар хүрэлцэн ирж Өвөр Монголын зохиолчидтой нөхөрсөг уран бүтээлийн яриа өрнүүлж байв. "Өнөрцэцэг" сэтгүүлийн тусгай дугаар нь хэлбэр хийцийн хувьд "Цог" сэтгүүлийг дуурайлган хэвлэсэн бөгөөд Өвөр Монголын зохиолчдын өгүүллэг, тууж, шүлэг, найргаар чимэглэгдэн бүтсэн оюун сэтгэлгээний бэлэг гэдгээрээ онцлог байв. (Л.Молом) Өдрийн сонин. №199(2651). 2007.08.23. Пүрэв. Бид явж байна Бээжин сууж байна. Энэ гарчиг маань уг нь Би явж байна, Бээжин сууж байна гэх, Би жаахан өөрчилсөн юм. Жин тээдэг наймаачин монголчуудын хэлц үг. Тэр үед жин тээнэ гэж хэдэн сараар морь мал хөсөглөн их аянд гардаг байж. Явж байхад хүрэх болно гэсэн алсын газрыг даван туулна гэсэн өөдрөг санаа байдаг. Миний бодоход зорилгоо алдалгүй хичээсээр ахуйд заавал амжилтад хүрэх нигууртайг агуулсан сайхан үг. Эрт дээрээс Бээжин хот бидний түүхэн хөрш. Өнөөдөр хоёрхон цагийн дотор нисээд хүрдэг нийгэм эдийн эасгийн бүх талаар өргөн харилцаатай хот болжээ. Улаанбаатар, Бээжин хотын хооронд өдөрт хэдэн хүн ирж очиж байгааг тоолоход ч бэрх болж. Албан хэрэг, наймаа, эмнэлэг, сургууль, дамжин өнгөрөх гээд Бээжин хотыг зоригчид өдөр өдрөөр нэмэгдэж байна. Бидэнд харилцан суралцах зуйлс маш их байна. Бидний заах ч юу байхав, харин тэднээс сурах юм их байна. Бээжин хотын хот байгуулалт, зам харилцаа, дэд бүтэц, худалдаа наймаа гээд тэндээс сураад авмаар зүйл маш их байна. Бээжин хот нь БНХАУ-ын засаг захиргаа, эдийн засаг, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв. Бээжин хот нь 2008 оны 29-р Зуны Олимпийг эохион байгуулж бүтээн байгуулалтыг өрнүүлж дэлхий дахинд хөгжлийн түвшнээ баталж байна.
1713 Миний бие Бээжин хотод 2003-2005 онд хоёр жил сурахдаа тэндэхийн амьдралыг жаахан гадарлахтайгаа болж ирсэн юм. Би их тэнэмэл оюутан байлаа. Хичээлээ тараад л гадуур хэснэ. Тухайн үедээ Бээжин хотыг алган дээрээ харж байх шиг л онгирч байсан маань дэндүү энгийн хөөрөл байж дээ. Монголдоо ирээд 2005-2007 оны намар хүртэл хоёр жилийн хугацаанд Бээжин хотыг интөрнэт болон номоор дахин ухаж төнхөх их ажил өөртөө гаргасан юм. Харин энэ ажил маань өнөөдөр жижиг хэмжээний ном болох хэмжээний юм боллоо. Би ч энэ ажилдаа урамшин олон хүмүүсээс заавар зөвлөгөө аван ном болгож хүмүүст хүргэх хүсэлд хөтлөгдөн шамдаж ном маань хэвлэлтэнд орлоо. Энэ мэдээгээ уншигч таньтай хуваалцаж байгаадаа би өөрөө ч их баяртай байна. Манайхан хятадуудыг үзэх үзэл сүүлийн үед ихээхэн муудаж баигаа нь үнэндээ сайн хэрэг биш. Би ч багаасаа хятадууд муу санаатай, муу хүмүүс гэсэн бодлоор дүүрэн өссөн. Харин сүүлмйн хэдэн жилийн хугацаанд энэ бодол маань өөрчлөгдөөд байна. Гэтэл Хятад улс маань хэдэн хүнтэй билээ. Тэнд аргатай, сүйхээтэй нь амьдралын шалгарлаар олигтой амьдарч, хөдөлмөрч байж хүнд хэрэгтэй хүн болж амьдардаг. Тэр л зарчмаар хөгжөөд, хүмүүжээд өссөн хүмүүс. Түүнийг буруутгах арга байхгүй. Манайд барилга барьж байгаа ажилчид ийм, тийм асуудал гаргалаа гээд л бухимдах юм. Тэдний ихэнх нь өөрийнхөө нэрийг ч бичиж чадахгүй ажлаас өөр юм мэдэхгүй хүмүүс. Тэд Монголд ирээд л ингэж авирлаад байгаа юм биш. Хятадын том хотуудын иргэд хөдөөнийхнөө мөн л үзэхгүй. Тэд ч үзүүлээд өгнө. Хотынхныг дээрэмдэнэ, хулгай хийнэ, залилна. Тэд угаасаа л боловсролгүй, соёлгүй газар өссөн хүмүүс. Би Бээжинд байхдаа хотын хүмүүстэй харилцан тэдний бодол санаа, амьдралын арга барил зэргийг нэлээд гадарласан. Тэд боловсрол өндөр, амьдралын арга барилд үнэхээр сурсан хүмүүс байдаг. Цэвэр цэмцгэр, соёлч байдлын хувьд манайхнаас ч илүү байдаг. Хот, хөдөөгийн ялгаа Хятадад угаасаа том асуудал болж байгаа. Тиймээс бид Хятадуудтай яаж харилцахаа л мэддэг байхад боллоо. Хаа холын ямар ч мужийн, аль ч тосгоноос ирсэн юм бүү мэд хятад ажилчин, тариачинд хүн чанар, соёлч байдал, хүнлэг харьцааг сургаад өгье гэвэл жинхэнэ үлгэр. Манайхан бүгдийг нь хөөх хэрэгтэй гээд л байх юм. Уг нь тэднийг манайхны дарга нар өөрсдөө л гуйж авчирдаг шүү дээ. Үнэндээ тэдэн шиг өдөржин ажиллаад өдрийн хоолондоо махгүй, дан байцайтай шөлөнд мантуу дүрээд иддэг ажилчин Монголоос олдохгүй. Тиймээс л манайхан хятад ажилчдад нугасгүй байдаг юм. Тиймээс бид тэдэнтэй дайсагнах бол үнэндээ тэнэг хэрэг. Харин хяналт, ёс журмыг яс бариулаад байхад л болоо шүү дээ. Ажлаа дууслаа бол нутаг буцаалаа. Ном маань би ба миний үзэл гэсэн хэсгээр эхэлж байгаа. Энэ хэсэгтээ би өөрийн Хятадыг үзэх үзэл, санал бодлоо хуваалцсан болно. Надтай санал бодол нийлэхгүй хүн байвал номын эхний хэсгийг заавал үзэх шаардлагагүй. Харин түүнээс хойших бүх бүлгүүд Бээжин хотын талаар нэлээд өргөн мэдээллийг агуулж байгаа болно. Үндсэн болон дэд гарчгууд: -Бээжин хотын түүх, цаг агаар, мөнгө (юань), rap утас -Олимп, олимпийн бэлгэ тэмдэг, олимпийн уриа, олимпийн товлол, цэнгэлдэх хүрээлэнгүүдийн танилцуулга
1714 -Бээжин хотын сургуулиуд, хэрхэн сургуульд бүртгүүлэх, байр, хоол хүнс, оюутны амьдрал -Бээжин хотын тээвэр, хоёр улсын хооронд хэрхэн аялах, ачаа тээвэр, онгоц, галт тэрэг, метро, автобус, такси, хүн тэрэг -Бээжин хотын эмнэлгүүд, эмнэлгийн ерөнхий бүтэц, эмнэлэг үйлчилгээг хэрхэн авах -Бээжин хотын зах дэлгүүрийн төрөлжүүлсэн жагсаалт, тэдний хаяг, нэр, утас -Бээжин хотын аялал жуулчлалын газрууд, тэдний үнэ, байршил, онцлог -Хятад хэлний бяцхан гарын авлага, ойр зуурын үгс, ойр зуурын ярианы өгүүлбэрүүд -Хятад үндэстний хоол, Бээжин хот дахь төрөл бүрийн шилдэг хоолны газруудын жагсаалт, манайхан амтархан зооглодог хоолны бяцхан цэс -БНХАУ-ын визний төрлүүд болон тус тусын онцлог, Бээжин хотын 4-5 одтой буудлуудын жагсаалт, Өвөр-Монголчуудын ажиллуулдаг буудлууд, тэдгээрийн үнэ, утас, Хятадад болох үзэсгэлэн экспоны мэдээллийн эх үүсвэрүүд, Бээжин дэх Хятадын банкууд, Бээжин хотод суух гадаадын бүх элчин сайдын яамдын жагсаалт, Хятадын дотоод болон гадаад шуудангийн үйлчилгээ -Хятадын вэб хуудсууд -Номонд хавсралт Бээжин хотын газрын зураг бэлдлээ. Англи болон хятад хэл дээр бий. Бид явж байна Бээжин сууж байна номыг Интер номын их дэлгүүр, Их дэлгүүрийн номын тасгуудаар түмэнд түгээхээр төлөвлөж байна. Сүүлийн үөд хамаг л юмны үнэ өсч байгаа үед би номоо өндөр үнээр үнэлэх зориг байхгүй байгаа. Харин мөнгийг тань энэ ном танд хэд дахин хэмнээд өгнө гэдэгт итгэлтэй байна. Ном маань уншигч таны ажил хэрэгт тань өчүүхэн ч атугай тус болбол миний чин хүсэл биелэх билээ. Танд амжилт хүсье. (Бодонгууд овогт Дорлигжавын Мөнхжаргал) Өдрийн сонин. №199(2651). 2007.08.23. Пүрэв. Хятадын зохиолчид Чингэсийн нутгийг сонирхоно. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны урилгаар БНХАУ-ын зохиолчид өчигдөр манай оронд хөл тавилаа. Зохиолчдын багийг Бүх Хятадын зохиолчдын хорооны дэд дарга Данзан ахалжээ. Тэрбээр Өмнөд Хятадын Юнань мужийн АТИХ-ын Байнгын хорооны дарга бөгөөд утга зохиол судлаач юм. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд Хэбэй мужийн зохиолчдын хорооны дарга Хэ Жэнь нарын дөрвөн зохиолч багтжээ. Тэд өнөөдөр Их эзэн Чингэсийн нутаг Хэнтий аймаг руу Монголын зарим зохиолч нөхдийн хамт байгалийн сайхныг үзэж амрахаар зорих аж. Хоёр эрны зохиолчдын энэхүү нөхөрсөг уулзалтын дараа ирэх аравдугаар сард Монголын зохиолчид өмнөд хөршийн зохиолч нөхдийн урилгаар мөн харилцан зочлохоор болсон байна. (Л.Жамц) Өдрийн сонин. №204(2656). 2007.08.28. Мягмар.
1715 П.Доржсүрэн: Цаашдаа Орос, Хятад, Монгол гурав мал эмнэлгийн нэг гэрчилгээтэй болох байх Өнгөрсөн долоо хоногт Монгол, ОХУ БНХАУ-ын мал эмнэлгийн мэргэжилтнүүд цуглаж малын хил дамжин халдварладаг өвчнүүдтэй хамтран тэмцэх сэргийлэх талаар ярилцлаа. Энэхүү олон улсын хурлаар гурван улсын малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны тал дээр өмнө нь шийдэгдээгүй байсан хэд хэдэн асуудлуудыг ч мөн хөндсөн байна. Энэ талаар ХХААЯ-ны Мал эмнэлгийн газрын орлогч дарга П.Доржсүрэнгээс тодрууллаа. -Сүүлийн жилүүдэд мал, амьтны халдварт өвчний тархалт ихэсч байгаа. Энэ нөхцөлд гурван улсын хамтарсан хурлаар яг ямар асуудлууд хэлэлцэгдэв? -Өмнө нь манай гурван улсын мал эмнэлгийнхэн зэрэгцэж суугаад асуудлаа ярилцаж байсангүй. Энэ анхных болж байна. Орос, Монгол, Хятадын аль алинд нь шувууны ханиад жил дараалан гарсаар байна. Улс бүр тус тусдаа энэ асуудлыг шийдэхэд учир дутагдалтай. Тиймээс хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчнүүдтэй хамтран тэмцэх, ингэхдээ нэг арга зүйтэй болж, түүнийхээ дагуу ажиллавал илүү үр дүнтэй болно гэсэн шийдэлд хүрлээ л дээ. Ингээд хурлаас зөвлөмж гаргасан. Халдварт өвчнөөс сэргийлэхдээ хоорондоо уялдаатай ажиллах, улс хооронд мэдээллийг шуурхай солилцож байх, гурван улсынхаа хил дагуух бүс нутгуудад малын гоц халдварт өвчний шинжилгээ хийж дүнг нь солилцож байхаар тохиролцлоо. Шүлхий, боом өвчнүүд сүүлийн хэдэн жил дараалан гарсан. Өвчин rapснаас болж ОХУ-ын тал манайхаас махны импортдоо хориг тавьчихдаг. Гэтэл Монголын нийт нутагт малын халдварт өвчин гараагүй байхад ийм хориг манай экспортлогчдод багагүй хүндрэл учруулдаг гэсэн. Тэгэхээр ийм хоригийг бүсчлэн тавих боломжийн талаар сая хөндөж ярив уу? -Энэ асуудал тодорхой хэмжээнд хөндөгдсөн гэж болно. Экспорт, импортын үед мал амьтны гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн холбогдолтой мэдээллийг шуурхай солилцож, өмнө нь байгуулсан гэрээнүүдээ шинэчилье гэсэн зөвшилцөлд хүрээд байна. Энэ бол зөвхөн Орос, Монгол, Хятадын ч асуудал биш зүүн бүсийн Азийн орнуудын хүрээнд шийдвэрлэе гэсэн асуудал яригдлаа. Орос, Монголын хувьд мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээгээ нэгдсэн нэг стандарттай, нэг загварт оруулахаар тохиролцлоо. Малын гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдаанд манай хоёр улс аль аль нь нэгэн ижил шаардлагыг хангасан байна гэсэн үг л дээ. Ингэхээр нөгөө хулгайгаар мах гаргах, үүнийг дагаад эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх гэхчилэн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох боломж нээгдэж байгаа юм. Үүнээс гадна, зөвхөн Оростой ч биш Хятадын талтай ч мөн малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг ийм маягаар зохицуулах боломж нээгдэж байгаа. Сүүлийн үед Монголоос амьд адуу авъя, адууны мах импортолъё гэж хятадууд яриад байгаа. Хятад улс өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагад элсчихлээ. Ингэснээр эдний талаас мэдээлэл чөлөөтэй болж байгаа юм.
1716 Үүнээс өмнө эднийх малын халдварт өвчний талаар ямар ч мэдээлэл өгдөггүй байсан шүү дээ. Энэ тал дээр маш хаалттай байсан. Одоо Хятадын талаас нууж хаах юмгүй болчихлоо. Сая хурлын үеэр маш бодитой, дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна лээ. Ер нь бол цаашдаа манай гурван улс малын гаралтай бүтээгдэхүүндээ гадаад худалдааны нэг л гэрчилгээтэй болно. Үүний эхлэл сая тавигдлаа гэж болно. -Ер нь хил дамжин гардаг халдварт өвчин гэхээр хэчнээн төрлийн ямар өвчин байна? -Ийм тав зургаан өвчин байдаг. Шүлхий, шувууны томуу, гахайн мялзан, бог малын мялзан, хөх хэлтэх, хонины цэцэг гэсэн өвчнүүд хил дамжин гардаг. (Н.Пагма) Өдрийн сонин. №204(2656). 2007.08.28. Мягмар. Улаан загалмай нийгэмлэгийнхэн Монголд цуглана Зүүн Азийн улаан загалмайн нийгэмлэгүүдийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт манай оронд зохион байгуулагдахаар болжээ. Энэ сарын 30, 31-нд болох Олон улсын хуралд Япон, Хятад, БНАСАУ, БНСУ, манай улсын Улаан загалмай, Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн удирдлага, ажилтнууд оролцох юм байна. Уг хурлаар хүмүүнлэгийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд Засгийн газрын оролцоо, түүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Мөн тус нийгэмлэгийн оролцоо ямар байх талаар тодорхой шийд гаргах нь энэхүү уулзалт хурлын зорилго юм байна. Түүнчлэн тус хуралд ирсэн төлөөлөгчид өөрийн улсын Засгийн газар болон холбогдох байгууллагатайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа, ололт амжилт, саад бэрхшээлийнхээ талаар үнэлэлт дүгнэлт хийж илтгэл тавьж хэлэлцүүлэх гэнэ. Энэ үеэр Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхаж, Төрийн ордонтой танилцахаар төлөвлөсөн ажээ. (Д.Хорол) Өдрийн сонин. №205(2657). 2007.08.29. Лхагва. Тал нутгаар урт замыг тууллаа. Монголын зохиолчдын эвлэлийн урилгаар өмнөд хөршийн зохиолчид манай улсад хөл тавьж их эзэн Чингэсийн нутгаар аялаад өчигдөр буцсан. Тэднийг буцахын өмнө зохиолчдын бүрэлдэхүүнийг ахалж ирсэн, Бүх Хятадын зохиолчдын хорооны дэд дарга Дан Зен-тэй уулзаж аян замынх нь сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр төвөд гаралтай, утга зохиол судлаач, орчуулагч хүн юм. -Та бүхэн ирүүтээ л Хэнтий аймгийг зорьсон. Аян замын сониноосоо хуваалцахгүй юу? -Нүүдэлчдийн ахуй амьдралтай танилцаж монгол гэрт хонож үзлээ. Чингэсийн төрсөн Дэлүүн болдогийг очиж үзсэн. Тал нутгаар сайхан аяллаа. Монголын утга зохиолын амьдралыг ч бас хамт явсан зохиолч нөхдөөсөө мэдэрч явлаа. Чингэс хааны нутгаар зургаа хоногийн турш нийт 1500 километр замыг туулж аялсан. Ийм урт замыг туулсан аялагч цөөн байх гэж бодож байна.
1717 -Хоёр орны утга зохиолын харилцаа ямар байгаа талаар өөрийн тань бодлыг сонирхмоор байна. Цаашид энэ тал дээр юу хийхээр зорьж байна вэ? -Харилцан утга зохиолыг таниулах, судлах, хөгжүүлэх ажил чухал. Цаашид зохиолчдыг хамтран бэлтгэж сургах тал дээр анхаарах нь зөв гэж бодож байна. Ирэх сард Монголын зохиолчид манай оронд айлчилна. Ийм хамтын ажиллагааг цаашид уламжлал болгон тоггоох юм. -Монголын уран зохиолыг та хэр сайн мэдэх вэ? -Монголын уран зохиолын түүх болон утга зохиол судлалын орчуулагдсан бүтээлүүдийг бүгдийг уншиж байлаа. Өнөөдөр Монголын яруу найраг их сайн байгаа юм байна гэж ойлголоо. Ойлгохгүй ч гэсэн төрөлх соёлдоо хайртай энэ ард түмний бүтээл улам сайн болж байгааг мэдэрч байна. Эртний дорно дахины "Улаан асрын зүүд" гэх ч юм уу та бүхний мэдэх өөр бусад зохиолыг би төвөд хэлнээ орчуулах ажлыг хийж байна. Монголд ч бас Төвдийн утга зохиолтой ижил төстэй талууд ажиглагдаж байна. (Л.Жамц) Өдрийн сонин. №212(2664). 2007.09.06. Пүрэв. Хос төмөр замтай болно. Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Төмөр замын хэрэг эрхлэх газраас Монгол Улсад шинэ хоёр дахь төмөр зам барих ажлын техник эдийн засгийн үнэлгээг БНХАУ-ын төмөр замын судалгааны нэгдүгээр хүрээлэнд захиалж, Шанхай группын "Шанхай Гоулдэн Соурс" компани зардлыг нь санхүүжүүлсэн байна. БНХАУ-ын төмөр замын судалгааны нэгдүгээр хүрээлэн төмөр замын техник эдийн засгийн үнэлгээг хоёр жилийн хугацаанд эцэслэн боловсруулж,саяхан манай улсад хүлээлгэн өгчээ. Өдгөө манай улсын хэрэглэж байгаа төмөр зам нь дан бөгөөд даац муутай, галт тэрэгний хурд нэмэх бололцоогоор хязгаарлагдмал юм. Хоёр дахь төмөр зам нь 1110 км урттай баригдах бөгөөд дээрх үнэлгээгээр аль болох мушгиа, тойруу, өгсүүр хэвгийг бага байхаар тооцож галт тэрэгний хурд, ачааг эрс нэмэгдүүлэхээр тооцжээ. Тухайлбал, одоо 35 км/ц байгаа ачааны галт тэрэгний дундаж хурд 120 км\ц болж нэмэгдэх юм. Харин суудлын галт тэрэгний хурд 160 км/ц болох юм байна. "Евро-Азийн буухиа" хэмээх шинз төмөр зам тавигдсанаар төмөр замын хүчин чадал 5-10 дахин» нэмэгдэж, жилд 100 саяас дээш тонн ачаа тээвэрлэх нөхцөл бүрдэнэ. Мөн уг үнэлгээгээр манай Дотоодын нийт бүтээгдэхүүн 2-3 дахин өсөх үзүүлэлт гарчээ. Шинэ төмөр зам барих ажлын санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас тодорхой нөхцөлүүдийг боловсруулж олон улсын тендер зарлан шийдвэрлэх юм. (Л.Жамц) Өдрийн сонин. 2007.09.10. Даваа. №215(2667) Шинжаан-Уйгурт консултай болно. Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Шинжаан, Уйгурын өөртөө засах оронтой хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс байнгын механизм байгуулахаар тохиролцсоны дагуу энэ сарын 19- 20-ны өдрүүдэд тус орны Урумчи хотноо Монгол Улс, ШУӨЗ-ны хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан амжилттай болж, ажлын хэсгийн дүрмийг баталж, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Бүс нутгийн шууд хамтын
1718 ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал, манай баруун бүсийн аймаг, хот сумд ШУӨЗО-ы хот, сумдтай ах дүүгийн хэлхээ холбоо тогтоож хөгжүүлэх, иргэний бүртгэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагууд шууд харилцаа тогтоож ажиллах, их дээд сургуулиудын хооронд оюутан солилцох, хятад хэлний сургалтын төв байгуулах, ШУӨЗО-д Монголын консулын төлөөлөл бий болгох зэрэг олон асуудал хэлэлцэж протокол үйлджээ. Мөн хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтран ажиллах, Цагаан нуурын худалдааны чөлөөт бүсий үйл ажиллагаанд Шинжааны талыг оролцуулах, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрс сайжруулах, Азийн авто замын сүлжээ, баруун бүсийн төмөр замыг байгуулахад хамтран ажиллах, хоёр талын мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцжээ. Хоёр талын ажлын хэсэг хоёр жилд нэгээс доошгүй удаа хуралдаж харилцааны явц байдлыг хэлэлцэн асуудал бэрхшээлийг арилгах, харилцааг идэвхжүүлэх арга хэмжээ авч байгаа аж. Ажлын хэсэг дараагийн ээлжит уулзалтаа Улаанбаатар хотноо хийхээр болжээ. Хэсгийн Монголын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат даргалж, бүрэлдэхүүнд холбогдох яамд, газрууд болон ШУӨЗО-той хил залгаа Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн удирдлагууд орсон тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ. Өдрийн сонин. №226(2678). 2007.09.22. Бямба. БНХАУ-ын Шиньжин хотод Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо CCTV-ээс хамтран зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын "Залуучуудын урлагийн анхдугаар их наадам"-д МҮОНТ-ийн уран бүтээлчид оролцон шагнал хүртжээ. Уг наадамд 24 орны 26 телевиз, 200 гаруй уран бүтээлч оролцсон аж. Энэ талаараа сэтгүүлчдэд сонирхуулах юм байна. Өдрийн сонин. 2007.10.03. Лхагва. № 235(2687) Спортын шинэ ордон 5000 хүний суудалтай. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг, Нисэхийн цагаан хаалганы дэргэд орчин үеийн "Спорт цощолбор" сүндэрлэх гэж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах тус ордон 5000 гаруй хүний суудалтай болох гэнэ. Мөн гаднаа 200 орчим машин зогсох задгай талбайтай аж. Түүнчлэн олон улсын тэмцээн уралдаан зохион явуулах спор заал, усан бассейн, зэргийг багтаасан юм байна. Эдгээрээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шат, эмчийн өрөө, сэтгүүлчдийн ажлын байр болон тэмцээн, уралдаан шууд дамжуулах телевизийн студи зэргийг байрлуулах аж. Дашрамд дурдахад.шинэ спорт цогцолборын барилгын үндсэн ажил ирэх оны гуравдугаар сард эхлэх бөгөөд уржигдар шав тавих ёслол болсон байна. Ямартай ч манай улсын биеийн тамир, слортын салбар олон улсын чанарын шаардлага хангасан спортын
1719 ордонтой болох эхлэл тавигдлаа. Сонирхуулахад тус ордныг 160 сая юанийн өртөгтэй юм байна. (Б.Бадмаа) Өдрийн сонин. №238(2690). 2007.10.06. Бямба. Богд хааны ордон музей өнгөө заслаа. БНХАУ-ын Засгийн гаэрын буцаптгүй тусламжаар Богд хааны ордон музейн үүдэн хэсгийг сэргээн засварлаж ашиглалтад оруулан өчигдөр Монголын талд хүлээлгэн өглөө. Богд хааны ордон музейн цогцолбор нь улсын хамгаалаптад байдаг бөгөөд наймдугаар Богд Жавзандамба хутагтын Ногоон ордон байсан түүхийн дурсгалт барилга юм. Энэхүү ордны үүдэн хэсэгт байрлах дөрвөн цагийн эргэлтэд ордон руу халдах муу бүхнээс хамгаалах бэлгэдэлтэй хапхавч хаалга буюу янпай, түүнийг тойрон орших нээлттэй гурван хаалга болон амгалан энхийн хэмээн нэрлэдэг ордны төв асрыг сэргээн засварлажээ. Мөн музейн төв асрын өмнөх талбайг засч янзалсан байна. Дорнын барилгын уран хийц маягийг хадгалан үлдсэн тус музейн гаднах өнгийг сэргээж, нарийн ур хийцийг нь тод томруун гаргаж, төв хаалганд Энх-Амгалан хааны дүрийг сүрлэгээр дүрсэлсэн байна. Үүнийг хийж гүйцэтгэсэн Хятад улсын Түүх, соёлын дурсгалыг эрхлэх газрын даргыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа. Засварыг хийхэд нийт зургаан сая гаруй юань зарцуулсан бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд гүйцэтгэсэн байна. Богд хааны ордон музейд долоон сүм байдаг бөгөөд түүний хоёрыг нь АНУ-ын "Дэлхийн хөшөө дурсгалын төв"-ийн хөрөнгөөр засварласан ч үлдсэн сүмүүдийг сэргээн янзлах талаар одоогоор шийдэгдээгүй аж. Тиймээс тэдгээрийг сэргээн засварлах тухай саналыг БНХАУ-ын Засгийн газарт тавиад байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, энэхүү ордонд Богд хааны үеийн найман мянга орчим үнэт, ховор эдлэл байдаг ч үзэсгэлэнгийн танхимын хүрэлцээгүйгээс дөнгөж арав гаруй хувь нь дэлгэгдсэн ажээ. Үзэсгэлэнийн танхим байгуулах талаар тус ордныхон Монголын Засгийн газарт хүсэлт гаргаснаар өнөө жил улсын төсвөөс 400 гаруй сая төгрөгийг уг ажилд зориулан өгөхөөр болжээ. Одоогоор энэхүү өргөтгөлийн барилгын ажлын зураг төслийг гаргаад байгаа юм байна. Түүнчлэн тус ордныг дохиолол хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон учир үнэт үзмэрүүд алдагдах асуудал 2001 оноос хойш үгүй болсон тухай удирдлага нь ярилаа. (Я.Мөнгөнцэцэг) Өдрийн сонин. 2007.10.09. Мягмар. №240(2692) Хятадын Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо. -Олимпийн үеэр УБ-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх санал тавилаа Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн дарга Чэн Зянь тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзаад, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
1720 Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ хуудсаар баяжиж байгааг тэмдэглээд "2008 он БНХАУ-ын хувьд ихээхэн онцлогтой жил болно гэж ойлгож байна. Олимпийн их наадмын үеэр Бээжин хотыг зорих жуулчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс манай хоёр нийслэлийг холбож байдаг төмөр замын зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу. Одоогоор Улаанбаатар Бээжингийн чиглэлд галт тэрэг долоо хоногт нэг удаа явж байгаа. Үүнийг хоёр болгох саналыг та бүхэнд тавьж байна" гэв. Ноён Чэн Зянь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн мэндчилгээг Ерөнхий сайд М.Энхболдод дэвшүүлэв. Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд олон нааштай хандлага гарч байгаад Хятадын тал сэтгэл ханамжтай байдгийг тэмдэглэв. Түүнчлэн Хятадын Засгийн газар цаашдаа ч Монгол Улсын зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг онцлов. Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Хятадын Засгийн газар Монгол Улсад 20 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсныг Ноён Чэн Зянь мэдэгдэв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2007.10.09. Мягмар. №240(2692) Зарим хөрөнгө оруулагчдын зүгээс цуцлагдсан лицензийн асуудлыг сөхсөн. Монгол улс , БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов. "БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын аравдугаар хуралдаан амжилттай болж байна" гэж Үйлдвэр, худалдааны дэд сайдЯ.Содбаатар хэллээ. Уг хуралдааныг удирдсан тэрбээр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгсөн юм. -Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хурал хоёр орны өндөр дээд хэмжээний тохиролцоо, хоёр орны эдийн засаг, худалдаа хамтын ажиллагаанд гарч байгаа асуудлуудыг харилцан ярилцаж шийдвэрлэдэг чухал хуралдаан. Энэ хуралдааны үеэр бид олон асуудлыг хөндөж ярилаа. Хоёр орны дээд хэмжээнд тохирсон томоохон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүэх тапаар нарийвчлан тохирч байна. Тухайлбал, Монгол Улсын Еренхий сайдыг БНХАУ-д айлчлах хүрээнд БНХАУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулахаар шийдвэрлэсэн. Үүнийг эрчимжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг тодорхойлж, энэ чиглэлээр дунд хугацаанд хамтарч ажиллах хөтөлбөрүүдийг тохирохоор боллоо. Мөн томоохон хөтөлбөр төслүүд хэрэгжиж байгаа. Эгийн голын 300 сая ам долларын төсөл, дулааны цахилгаан станц байгуулж, БНХАУ-д эрчим хүч экспортлох, ашигт малтмалын зарим орд газруудыг ашиглах зэрэг олон сэдвийг хуралдааны үеэр нарийвчлан тохиролцсон. Олон шинэ санаачилгууд гарч байгаа. Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөндөж тавьсан юм. Эдийн засаг хөгжихийн хэрээр Монгол Улсад транзит тээврийн асуудал тулгамдаж байна. Саяхан энэ сэдвээр олон улсын хурал хийж, ярилцсан. Комиссын хуралдааны үеэр Хятадын Засгийн газраас Монгол Улсад 20 сая
1721 юанийн тусламж үзүүлэхээр боллоо. Энэ тусламжийг Монгол Улс эдийн засагт хэрэгтэй тодорхой салбарт зарцуулах байх гэж бодож байна. Хоёр орны хооронд үл ойлголцох асуудал байхгүй. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахын зэрэгцээ тухайн хөрөнгө оруулагч манай улсын хууль дүрмийг дээдэлдэг, байгаль орчинд халгүй техник технологи ашигладаг, харилцан ашигтай байх ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. Эиэ чиглэлээр Хятадын талаас тодорхой санал санаачилга гарна байх гэж бодож байна. Ажиллах хүчнийг авах талаар тодорхой санал солилцлоо. Энэ бүгд өнөөдөр гарын үсэг зурах протоколд тусна. Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг томилогдож байгаа. -Хятадын талаас уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн үү? -Хятадын талаас энэ салбарт хөрөнгө оруулсан өөрийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой аюулгүй байлгах талаар хөндлөө. Хятадын талаас тодорхой саналууд тавьсан. Бид судалж үзээд хариу өгнө. -Тодорхой ямар ордыг сонирхож байгаа вэ? -Нүүрсний ордуудыг сонирхож, нүүрсний ордууд дээр хамтарч дулааны цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох тухай ярьж байна. Түүнээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулагчдын ажиллаж байгаа ордуудын үйл ажиллагаа тогтвортой байх, харилцан үр ашигтай байх чиглэлээр санал тавьж байна. Зарим хөрөнгө оруулагчдын зүгээс цуцлагдсан лицензийн асуудлыг хөндсөн. Энэ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу шийдвэрлэгдсэн гэдгийг бид тайлбарлалаа. -Тэд Таван толгойг сонирхож байгаа юу? -Энд Таван толгой, Оюу толгойн тухай яригдаагүй. Ер нь бол эд тодорхой саналуудаа холбогдох яамдын шугамаар тавьж байгаа. -Хятад ажилчдын талаар зарим шүүмжлэл гарсан. Энэ талаар ямар нэг тохиролцоо хийсэн үү? -Монгол Улсад ажиллах хүч оруулахыг зохион байгуулалттай хэлбэрт оруулъя. Хоёр талын холбогдох яамд санал боловсруулж тохиролцъё гэж байгаа. Хятадын ажиллах хүч манай хуулийг зөрчих нь их байгаа. Үүнийг бид хурлын бэлтгэл ажлын үеэр их тавьсан. Танайхаас орж ирж байгаа ажиллах хүч буцаж явахгүй, Монголын хууль тогтоомжийг уландаа гишгэж байна. Энэ нь хоёр орны харилцаанд ноцтой асуудал үүсгэж болзошгүй байна гэдгийг илэрхийлсэн. Хятадын талаас үүнийг зохион байгуулалттай хэлбэрт оруулах, цаашдаа мэргэжилтэй ажилчин, боловсон хүчнийг Монголд оруулах талаар холбогдох яамд ярилцахаар тохирсон. Мөн Монгол Улсын Засгийн газраас Хятадын Засгийн газарт мэргэжлийн хяналтын төрөлжсөн лаборатори байгуулах санал тавьсан. Хятадын тал арваннэгдүгээр сард судалгааны баг ирүүлж энэ чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. (Б.Эгшиглэн) Өдрийн сонин. №246(2698). 2007.10.16. Мягмар. Бээжин 2008-ыг манай дөрвөн телевиз ээлжлэн үзэгчдэдээ хүргэнэ .
1722 Ази, Номхон далайн орнуудын телевизүүдийн холбооны 44 дүгээр ассамблей өнгөрөгч сарын 28-наас энэ сарын 5-ныг хүртэл Иран улсад болж өнгөрчээ. Тус ассамблейд манай улсаас Монголын үндсэний телевиз, TV9, TV5 телевизийн төлөөлөл оролцсон байна. 100-аад орны 250 төлөөлөгч оролцсон уг ассамблейн хэлэлцсэн гол асуудал нь ирэх жил болох олимпийн наадмыг дамжуулах эрхийн талаар байжээ. Улс бүрт нэг эрх олгосон бөгөөд манай улсаас Монголын үндэсний олон нийтийн телевиз, TV5, TV9, 25-дугаар суваг телевизүүд энэхүү эрхийг эдлэх юм. Гэхдээ дээрх дөрвөн телевиз зэрэг дамжуулах боломжгүй гэнэ. Учир нь нэг улсын, нэг л телевиз дамжуулах эрхтэй аж. Тухайн улсын аль нэг телевиз нь олимп дамжуулахыг дотооддоо шийдвэрлэх бөгөөд яг ямар журмаар телевизүүд уг наадмыг үзэгчдэдээ хүргэх нь хараахан шийдэгдээгүй байгаа. Гэвч оногдсон ганцхан боломжийн дагуу дөрвөн телевиз маань ээлжлэн дамжуулах бололтой. Дашрамд дурдахад ассамблейн үеэр Монгол телевизийн "Ирээдүй рүү аялсан" нь нэртэй нэвтрүүлэг Ази, Номхон далайн орнуудын телевизүүдийн холбооны нэрэмжит шагнал хүртжээ. Шагтнал хүртсэн нэвтрүүлэг цөлжилтийн эсрэг сэдэвтэй байсан аж. (Т.Гэрэл) Өдрийн сонин. №265(2717). 2007.11.07. Лхагва. Манай даамчид Хятадад хичээл заана. БНХАУ-ын Биеийн тамир, спортыг удирдах ерөнхий хорооны Хөлөгт тоглоомын академийн урилгаар Монголын даамын холбооны багш, дасгалжуулагчид тус улсад ажиллах болжээ. Тэд энэ сарын 4-нд эх орноосоо мордох бөгөөд сарын хугацаатай хичээл заах юм байна. Багш нарын бүрэлдэхүүнд улсын аварга, спортын мастер Т.Пүрэвдорж, Р.Манлай, М.Түвшинжаргал, Э.Энх-Эрдэнэ, М.Хишигбаяр, Г.Амгалан нар багтсан аж. Эдгээр дасгалжуулагч ирэх оны аравдугаар сард Бээжин хотноо болох дэлхийн оюуны спортын анхдугаар наадамд оролцох Хятадын баг тамирчдыг бэлдэх ажилд туслах зорилготой гэнэ. Дашрамд дурдахад, БНХАУ-ын Бээжин хотод зуны олимпийн дараа болох "Дэлхийн оюуны спортын анхдугаар наадам"-д 150 гаруй орны 2500 орчим тамирчин шатар, даам, бриж хөзөр, го даам, хятад шатар гэсэн спортын төрлөөр өрсөлдөх юм. (Б.Бадмаа) Өдрийн сонин. №266(2718). 2007.11.08. Пүрэв. Бээжин 2008" гимнастикиин тэмцээн нөгөөдөр эхэлнэ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны ивээл дор "Бээжин-2008" нэртэй спортын болон уран сайхны гимнастикиин тэмцээн энэ сарын 15-ны өдөр эхлэх юм байна. Тэмцээнд нийслэлийн дүүргүүдээс гадна хөдөө орон нутгаас баг, тамирчид хүрэлцэн ирж оролцох гэнэ. Уг тэмцээн Монголын гимнастикийн холбоо үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд зохиогдож буй аж. Мөн түүхт ойн үеэр буюу ирэх сард гимнастикийн олон улсын тэмцээн манай оронд болох юм байна. (Б.Бадмаа)
1723 Өдрийн сонин. №270(2722). 2007.11.13. Мягмар. Монголчуудын тухай зохиол олон улсын шагнал хүртэв Хятадын зохиолч Жан Ронг Азийн утга зохиолын шагнал хүртжээ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр соёлын довтолгооны үеийн Монголын нүүдэлчдийн хүнд бэрх амьдралыг харуулсан "Чонын тотем" зохиолоороо бусад нэр дэвшигчдийг ялсан байна. Социализмын үеийн хэлмэгдүүлэлтэд өртсөн нуүдэлчдийн тухай "Чонын тотем" өгүүллэг нь борлуулалтаараа эдүгээ Хятадад нэлээд дээгүүрт бичигдэж байгаа юм байна. Зуун мянган ам доллар дагалддаг энэ нэр хүндтэй шагналыг анх санаачлахдааа англи хэл дээр хараахан гараагүй байгаа, бүс нутгуудын хамгийн шилдэг бүтээлийг таниулах зорилгоор бий болгосон аж. "Чонын тотем" нь хятад хэл дээр хэвлэгдсэн бөгөөд ирэх оны гуравд угаар сард англи хэл дээр хэвлэгдэх гэнэ. 1966-1976 оны хоорондох соёлын хувьсгалын үед хүмүүс амьдралын төлөө хэрхэн тэмцэж байсныг гаргаж тавьснаараа шагналд нэр дэвшсэн бусад зохиолуудыг бодвол ихээхэн анхаарал татсан гэж зохион байгуулагчид нь хэлжээ. Жан Ронг нь 1946 онд Хятадын Жиансу мужид төрсөн, Бээжингийн уугуул иргэн боловч амьдралынхаа 11 жилийг Хятадын хойд хязгаарын нүүдэлчдийн дунд өнгөрүүлсэн аж. Өнгөрсөн бямба гаригт Хонконгод болсон шагнал гардуулах ёслолд тэрбээр өвчтэй байсан учраас ирж чадаагүй гэнэ. Гэсэн хэдий ч би "Чонын тотем"-оо бичихэд амьдралынхаа 36 жилийг зарцуулсан. Гучин жил бодож, зургаан жилд нь бичиж дуусгасан юм. Соёлын довтолгооны түүх нь хятад хүний минь хувьд миний сонирхлыг ихээхэн татаж байсан" гэж Жан Ронг Бээжингээс ярьсан байна. Азийн орнуудын хувьд өөрийн орны утга зохиолыг дэлхийн тавцанд гаргах томоохон боломж олгож буй уг шагнапд Хонконг, Филиппин, Энэтxэr Бирмийн зохиолчид нэр дэвшээд байсан юм. Жил тутам олгох энэ шагналыг Лондонгийн санхүүгийн үйлчилгээний группээс ивээн тэтгэж байх юм байна. (Н.Пагма) Өдрийн сонин. 2007.11.14. Лхагва. №271(2723) Юнь-Нань замд 2001 оноос хойш буюу МЗЭ-ийг залуучууд удирдах болсон цагаас манай зохиолчдын гадаад харилцаа эрс өргөжсөн. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зохиолчид маань Хятад, Орос, Америк, Вьетнам, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг олон орноор айлчилж, тэдгээр улсын зохиолчид ч гэсэн Монгол Улсад зочилсон. Орон орны зохиолчид бие биентэйгээ танилцан улмаар хамтран ажиллаж нөхөрлөх, зохиол бүтээлээ солилцон орчуулж, уншиж судлахад дээрх айлчлалууд үлэмжхэн тус нэмэр болсон нь дамжиггүй. Зөвхөн энэ намар л гэхэд Монголын зохиолчдын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Тайвань улсад айлчлаад ирсэн бол саяхан манай таван зохиолч Хятадын зохиолчдын хорооны урилгаар БНХАУ-ын өмнөд нутаг Юнь-Нань мужаар зочиллоо. Энэ айлчлалынхаа тухай болон очсон газар нутгийн сонин хачнаас уншигчидтайгаа хуваалцъя.
1724 Тус айлчлалын бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Галбаатар, Монгол Улсын төрийн шагналт зохиолч Ц.Доржготов, цагтаа Соёлын яамны дэд сайд асан, өдгөө УЗДС-ийн захирал Ш.Цэнд-Аюуш, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр нар болон энэхүү тэмдэглэлийг хөтлөгч миний бие багтсан юм. Бидний очсон Юнь-Нань нутаг бол манайхны харьцангуй бага мэддэг, өмнө нь эдийн засаг, аялал жуулчлалын хувьд хаалттай байсан муж юм байна. Бээжингээс Улаанбаа-тар хүртэл онгоц нэг цаг гучин минут нисдэг бол, тус муж руу очиход Бээжингээс гурван цаг нисдэг чамгүй хол газар юм билээ. Өвөр эгнээнд зүүн гар талаас: Ц.Түмэнбаяр, М.Саруулдалай, арын эгнээнд: Ц.ЦэндАюуш, Ц.Доржготов, Д.Галбаатар Монголын Их гүрэн дэлхийг захирч байсан XIII зуун буюу Хубилай хаан Хятадыг эзлэн суусан цаг үеийн түүх дурсгал энэ нутагт олонтаа тааралдаж байлаа. Юнь-Нань мужийн төв Кунь-Мин хотоос 200 гаруй км зайтай Шин Мэн хэмээх нэгэи тосгон байх. Энэ тосгонд амьдран суух 5000 гаруй "монголчууд" өөрсдийгөө Монголын удам угсаа гэдгээрээ ихээхэн бахархана. 700 гаруй жилийн турш монгол гэдгээ марталгүй, харин ч удам угсаандаа омогшин монгол ёс заншилтай холбоотой гэр музей-цогцолбор байгуулан, тэр үед энэ нутгийг захирч байсан Ар Төмөр жанжинд зориулан орд харш босгон, жил бүр үндэснийхээ баярыг тэмдэглэн суугаа нь сайшаалтай. "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойд зориулан Хэрлэнгийн Хедөө аралд босгосон хөшөөнөөс маань огтхон ч дутахааргүй томоос том хөшөөг тосгоныхоо төвд сүндэрлүүлж, дээр нь "Бид 750 жилийн турш монгол угсаагаа хамгаалан сууж байна" гэж монгол бичгээр сийлжээ. "Угсаа нэгт монголчууд маань" хэмээн хөл хөерцөг болон, том ширээ засч, тapгaн мах чанан, монгол дуу дуулах эдгээр хүмүүсийг харж суусан бид "нутаг усаа гэсэн хүсэл тэмүүлэл гэгч ямар агуу юм бэ" хэмээн ярилцаж байлаа. Ч.Чимэд гуайн шүлгээр зохиосон “Би Монгол хүн" дууг Өвөр Монголын дуучин Тэнгэрийн дуулснаар нь тэд их сайн мэддэг юм байна. Ирсэн зочдодоо гурвантаа архи сөгнөн, монгол хувцсаараа гоёсон охид бүсгүйчүүд нь: "Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог оо" хэмээн цангинатал дуулахад Ц.Доржготов гуай маань тэднийг өрөвдөн нулимс унагаж суугаа харагдсан. Хариуд нь бид ч бас тал нутгаасаа авч гарсан "Чингэс" архиа задалж, монгол дуу дуулж өглөө Ц.Түмэнбаяр эгч маань уртын дуу нугалаа юуг нь тааруулан эвлэгхэн дуулчихдагийн буянд бид хэд ганц энэ тосгонд ч биш олон газар Түмээ эгчээ урдаа барьсан даа. "Танай энд урьд нь Ар Монголоос хүн ирж байв уу' гэж намайг асуухад: "Өвөр Монголоос л хүмүүс хааяа ирдэг. Ар Монголын хүн ирж байгаагүй. Тэр тусмаа Монголын зохиолчид манай нутагт ирнэ гэдэг бидний хувьд хүндтэй үйл явдал боллоо" хэмээн ярив. Монголын тал нутагт очиж, цэлмэг тэнгэрийг нь үзэх хүсэлтэйгээ хэлж, дахин учрахын ерөөл тавин, дуулж бүжиглэсээр биднийг үдсэн эдгээр хүмүүс энэ аяллын маань мартагдашгүй нэгэн дурсамж болж үлдсэн. (Үргэлжлэл нь XXIII нүүрт) Өдрийн сонин. №273(2725). 2007.11.16. Баасан.
1725 Барилгын салбарт хятадуудыг ажиллуулахгүй Барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран жуулчны визтэй хятад иргэдийг Монголын барилгын салбарт ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Дээрх яамдын боловсруулсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөө хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдох харилцааг зохицуулах журам батлагдсанаар дээрх шийдвэр хэрэгжих гэнэ. Мөн манай улсын барилгын салбарт ажиллаж буй хятадууд гэмт хэрэг үйлдэх нь ихэсч байгааг харгалзан уг шийдвэрийг гаргах болжээ. Энэ нь хэрэгжсэнээр барилгын ажилд монголчууд түлхүү ажиллах боломж олгохоос гадна уг салбарт мэргэшүүлэх сайн талтай аж. Одоогийн байдлаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй дөрвөн мянга гаруй гадаад иргэн байгаагаас 1600 орчим нь энд ажиллах албан ёсны зөвшөөрөлтэй юм байна. (Я.Мөнгөнцэцэг) Өдрийн сонин. №288(2740). 2007.12.03. Даваа. 2008 он Өвөр Монголын соёлын өдрүүд болно. Энэ үеэр хоёр орны уран бүтээлчдийн уулзалт ярилцлага, урлаг соёлын арга хэмжээ болон Өвөр Монголын зохиолчдын номын үзэсгэлэн, кино өдрүүд зохиогдох аж. Соёлын өдрүүдээр хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан "Цaгaaн сарын үдэшлэг" нэртэй соёлын арга хэмжээг явуулахаар болжээ. - Өвөр Монголын өөртөө засах орны соёлын өдрүүд энэ сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ үеэр хоёр орны уран бүтээлчдийн уулзалт ярилцлага, урлаг, соёлын арга хэмжээ болон Өвөр Монголын зохиолчдын номын үзэсгэлэн, кино өдрүүд зохиогдох аж. Тус арга хэмжээний хүрээнд Өвөр Монголоос засаг захиргааны болоод урлаг соёлын 100 гаруй хүн ирэх юм байна. Соёлын өдрүүдээр хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сарын үдэшлэг" нэртэй соёлын арга хэмжээг явуулахаар болжээ. Өвөр Монголоос 40 гаруй дуучин, жүжигчин ирэх бөгөөд тэдгээрийн дунд Олон улсын уртын дууны тэргүүн байрын шагналт Билэгсайхан, Алтанцэцэг, Цэцэгмаа нарын алдартнууд байгаа аж. Мөн манай үзэгчдэд зориулж "Тэнгис" кино театрт "Чингис хаан", "Тэнгэр тал" зэрэг кинонууд дэлгэцнээ гарах гэнэ. Энэ үеэр Өвөр Монголын "Солонго" сэтгүүлийн 15 жилийн ой болох бөгөөд уг ойд зориулсан уралдаан тэмцээнийг манай орны оюутан залуучуудын дунд зохион байгуулсан байна. Энэ талаар тус сэтгүүлийн ерөнхий редакторын орлогч Е.Үндэсбатаас тодрууллаа. -"Солонго" сэтгүүл ямар сэдвийг чухалчлан уншигчдадаа хүргэдэг вэ? -Бидний эрхлэн гаргадаг сэтгүүл улс төреөс бусад шинжлэх ухаан, соёл, урлаг, техник технологийн хөгжил, ард түмний аж амьдралыг тусган харуулдаг. Хятад улсаас эрхлэн гаргадаг цорын ганц крилл үсгээр гардаг сэтгүүл юм. -Тус сэтгүүлд манай улсын талаарх мэдээллүүд нийтлэгддэг гэсэн байх аа?
1726 -Тийм ээ. Ар монголчуудын тухай гардаг нэг булан бий. Энэ нь "Монголын цонх" нэртэй. Энэ буланд монгол түмний аж амьдрал, зан заншлын тухай бичдэг. -15 жилийн ойгоо угтан ямар уралдаан, тэмцээнийг зохион байгуулав? -"Солонго" сэтгүүлийн нэрэмжит уралдааныг зарлаж, Хятад орны тухай 100 асуулттай асуулт хариултын уралдааныг зохион явуулсан. Энэ уралдаанд Монголын 21 аймгаас, их дээд сургуулиудын оюутнууд маш идэвхтэй оролцож, 400 гаруй захидал ирсэн. -Энэ тэмцээн ямар журмаар хэдэн үе шаттай, ямар хэлбэрээр явагдах вэ? -Дээр хэлсэн захидлуудаас 65 бүтээлийг шалгаруулан аваад тэдгээр 65 хүний нэрсийг бичиж сугалаа болгон UBS телевизээр шууд дамжуулан азтаныг тодруулах юм. -Азтан хэзээ тодрох вэ? -Соёлын өдрүүдээр буюу 16-ны өдөр албан ёсоор гарч тэргүүн байрын эздэд шагналыг нь гардуулна. (Т.Гэрэлмаа) Өдрийн сонин. 2008.01.09. Лхагва №006(2770) ӨМӨЗО-ы соёлын өдрүүд эхэллээ Манай улс, ӨМӨЗО-ы төлөөлөгчид хамтран жил бүр харилцан бие биенийдээ зочилж соёлын өдрүүдээ зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд ӨМӨЗО-ы соёлын өдрүүд манайд энэ сарын 15-18-нд үргэлжлэх нь. Соёлын өдрүүдийн нээлт өчигдөр болов. Уг арга хэмжээний хүрээнд 60 гаруй уран бүтээлч ирсэн. Тэдний дотор ӨМӨЗО-ы ардын жүжигчин Алтанцэцэг, алдарт уртын дууч Сурталт, Цэцэгмаа, Мөнгөнцэцэн нарын ардын урлагийнхан байгаа бол өнөө үед өөрийн орныхоо залуусыг хит дуугаараа байлдан дагуулж буй "Ганган хар" хамтлаг ая дуугаа өргөхөөр иржээ. ӨМӨЗО-ы соёлын өдрүүдийн хүрээнд дараахь ажлууд төлөвлөгджээ. Тухайлбал, өчигдөр үдэш хоёр орны урлаг соёлынхны хамтарсан "Цагаан сарын концерт" тоглосон бол өнөөдөр тус орны "Шилдэг ном, бичлэг"-ийн үзэсгэлэн "Тагтаа" номын дэлгүүрт нээгдэх юм. Харин үдээс өмнө хоёр орны аялал жуулчлалын асуудлаар холбогдох албаны хүмүүс уулзалт ярилцлага хийнэ. Соёлын өдрүүдийн гурав дахь өдөр буюу маргааш “Тэнгис" кино театрт тус орны жүжигчдийн тоглож, өөрийн орны түүх, соёлыг өгүүлсэн "Сайнмажигийн хүү", "Салхин хээр", их эзэн Чингис хааныг магтан дуулсан "Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн" хэмээх уран сайхны гурван кино монгол хэлээр гарах нь. Мөн ӨМӨЗО-ы монгол хэлээр гаргадаг "Солонго" сэтгүүлээс зарласан "Хятад хэлийг хэн сайн мэдэх вэ" уралдааны тэргүүн байрын эздэд шагнал гардуулах юм байна. Түүнчлэн соёлын өдрүүдийг угтсан "Хятадаар хэн сайн илтгэж чадах вэ" уран уншлагын уралдааны шилдгүүдийг тодруулна. Соёлын өдрүүдийн сүүлийн өдөр хоёр орны төлөөлөгчдийн уулзалт ярилцлага болох бөгөөд тус орны хэвлэл мэдээллийн байгууллагаас янз бүрийн арга хэмжээг эохион байгуулахаар төлөвлөжээ. (Т.Гэрэлмаа) Өдрийн сонин. 2008.01.16. Лхагва №012(2776)
1727 Өвөр Монголын зохиолчид бүтээлийн дээжээ бэлэглэлээ "Тагтаа" номын дэлгүүрт Өвөр Монголд хэвлэсэн номын үзэсгэлэнгийн нээлт болов. Энэ үзэсгэлэн худалдаанд монгол бичгээр барласан шинжлэх ухаан, утга соёл, уран зохиолын 1500 гаруй нэр төрлийн ном тавигджээ. Эдгээр номноос дэлхийн олон орны шинжлэх ухааны нэр томъёог монголчлон хөрвүүлсэн толь бичгүүд эрдэмтэн мэргэдийн анхаарлыг гойд татаж байв. Мөн Улсын төв номын санд "Өвөр Монголын орчин үеийн уран зохиолын сан" зургаан боть номыг бэлэглэх ёслолын ажиллагаа болсон. Кирилл үсгээр хэвлэсэн эл зургаан ботид зохиолч Аянгын өгүүллэг, туужийн түүвэр, яруу найрагч Артайн шүлгийн эмхэтгэл, Хятадын зохиолч Ли Куайн "Үзэсгэлэнт хонгор талын гол", Өвөр Монголын орчин үеийн шүлэг, өгүүллэг, найрууллын сонгомол тус тус багтжээ. Артай, Аянга нарын уран бүтээлчид нь БНХАУ болон Өвөр Монголдоо алдар хэтийдсэн бичгийн хүмүүс гэнэ. Номын бэлэг гардах бэлгэшээлт энэ ёслолд Монгол Улсын ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Т.Галсан, төрийн шагналт зохиолч Д.Нямаа, Д.Төрбат, Д.Цоодол, Д.Гармаа, Д.Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Г.Мэнд-Ооёо, П.Сандуйжав, яруу найрагч Д.Урианхай, Л.Дашням, утга зохиолын судлаач, шүүмжлэгч доктор Д.Галбаатар, С.Байгалсайхан нар хийгээд шинэ үеийн бичиг соёлын сэхээтэн, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа. Өвөр Монголын Утга, урлагийн холбооны тэргүүлэгч Аянга, ӨМӨЗО-ы зохиолчдын дарга Мандумай. "Өнөр цэцэг" сэтгүүлийн орлогч Батсүх тэргүүтнүүд зургаан ботийн 350 багцыг Монгол Улсын төв номын санд хүлээлгэн өгснөөс гадна МУИС, аймгуудын номын сангуудад ч олон тооны ном бэлэглэв. Өвөр Монголын зохиолчдын хороо нь одоогоор 1200 гаруй гишүүнтэй агаад БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүнээр элссэн 200 орчим хүн байдаг гэнэ. Өвөрлөгч ахан дүүсийн бийр бэхийн үйлтнүүдийн хувьд 1966-1976 он хүртэл үргэлжилсэн "Соёлын хувьсгал" зүрхэнд нь орж, улаан хувьсгалчид зохиолчдыг хоморголон баривчилснаас утга зохиолын хөгжил хэдэн арван жилээр ухарсан эмгэнэл байсныг нуусангүй. Ураг элгэн нэг Монголын зохиолчдийн элэг зүрхний нулимст үгээ хуваалцан байх үед МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Ц.Батбаатарын "Цагаан хэрмээс наахнуур цахар, барга ах дүүс минь Цайдам хээр гэдэг ийм л хол байхым даа... Улсын хилийн цаахнуур ураг төрлийн ах дүүс минь Уудам хээр гэдэг ийм л алс байхымдаа..." гэсэн шүлгийн мөр өөрийн эрхгүй сэтгэлд дурайтал бууж байв. Өвөр Монголын 12 аймаг, хотод нийт 10-аад хэвлэлийн хороо үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Манай орчин үеийн утга зохиолын гол төлөөлөгчид болох Б.Ринчен, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн нарын бүтээл өмнөд Монголын ард олны сэтгэл зүрхийг эдүгээ ч соронздон татаж, олон зуун мянган хувиар хэвлэсээр байдаг гэнэ. Мандумай даргын ярьснаар, арван гурван дүнчүүр /нэг тэрбум гурван зуун сая.сур/ хүн амтай Дундад улсад нэрд гарсан Аянга, Хасбагана,
1728 Өлзийбүрэн тэргүүтэй монгол зохиолчид маш олон төдийгүй тэдний зохиол бүтээлд зориулан БНХАУ-ын зохиолчдын хорооноос тусгай судалгааны хурал зохион байгуулдаг байна. Номын гэгээ хурсан эл үйл ажиллагааны төгсгөлд МЗЭ-ийн гүйцэтгэх эахирал Х.Чилаажав "Монголын зохиолчдын маань бүтээлүүд Өвөр Монголоороо дамжин эртний соёлт Нанхиадын хэлнээ хөрвүүлэгдэх боломж нээгдэж байна" гэж онцлон хэллээ. (Л.Батцэнгэл) Өдрийн сонин. 2008.01.17. Пүрэв №013(2777) Би танай нутгийг их санадаг Хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан "Энх мэндийн хадаг" тоглолтод уран бүтээлээ хүргэсэн Дундад улсын нэгдүгээр дэсийн тоглогч дуучин Цэцэгмаатай уулзаж ярилцлаа. -Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулж байгаад баяр хүргэе? -Баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхзэр сайхан байна. -Та урьд нь манай оронд ирж байсан уу? -Би 1993-1995 онд Соёл урлагийн их сургуулийн магисрантурын ангид суралцаж байсан юм. Энд суралцаж байсан болохоор миний олон сайхан багш нар байдаг. Одоогийн ардын жүжигчин болон гавьяатууд бүгд л миний багш нар байсан юм. Сургуулиа төгсөөд нутаг буцсанаас хойш ирээгүй л дээ. Хоёр жил амьдарсан болохоор их дасчихсан, заримдаа энэ сайхан нутгаа санадаг, хайртай байдаг. -Та ямар төрлийн дуу дуулдаг вэ? -Би нутагтаа бол нутгийнхаа барга ардын дууг дуулдаг. Мөн түүнчлэн ардын, буриад дуу, уртын дуу болон зохиолын дуу дуулдаг. -Та бүх дуугаа төрөлх хэлээрээ дуулдаг уу? -Олонхийг нь монгол хэлээр дуулдаг. Зарим үед хятад хэлээр дуулах тохиолдол бий. -Сая та төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн "Нартын замыг сөрмөөр байна" хзмээх дууг маш сайхан дууллаа. Ер нь энд суралцаж байсан болохоор монгол хэлээр дуулах нь их дөхөмтэй байдаг биз? -Тийм л дээ. Энд олон сайхан багшаар заалгасан болохоор хичээгээд л дуулж байна. Багш нар маань намайг аль болох үгээ тод хэлэхийг сургасан. Тэр л зааснаар нь дуулж байна. Миний дуулсныг хүмүүс магтаж, юуг дуулж байгаагаа бусдад ойлгуулж чадаж байвал үнэхээр их баяртай байна. Тэр бол эрдэмтэн багш нарын маань тус, бас миний дуу дуулсны зорилго биелж байна гэсэн үг. Ер нь би Жанцанноров багшийнхаа дууг нэлээд дуулдаг. Энэ удаа ч гэсэн дууллаа. Маш сайхан байна. -Монгол дууг дуулахад хэцүү зүйл нь юу байдаг вэ?
1729 -Хэцүү гээд байх зүйл гайгүй л дээ. Бид чинь монгол хэлээр ярьдаг шүү дээ. Гагцхүү хоёр орны газар нутаг, хил хязгаарын заагаас болж тус тусын хэл яриа нь аялгатай байдаг. Зарим зүйлсийг заан нэрлэхдээ өөрөөр хэлэх гэх мэт. -Та нутагтаа ямар чуулгад харьяалагддаг вэ? -Би Өвөр Монголын үндэсний дуу, бүжиг, жүжгийн чуулгын дуучин. Энэ чуулгадаа найман жил ажиллаж, уран бүтээлээ хийж байна. -Таныг өнгөрсөн онд өөрийн орныхоо хамгийн нэр хүндтэй шагнал хүртсэн, хамгийн залуухан дуучин болсон гэж сонссон? -Өнгөрөгч онд нэгдүгээр дэсийн дуучин гэсэн цол хүртсэн. Сайн багш нараар эрдэм заалгасан болохоор залуугаараа нэр хүндтэй, том цол авсан. Өөрийнхөө цолоор бахархдаг. -Нэгдүгээр дэсийн тоглогч гэдэг нь манайхаар бол ямар цолтой дүйцэхүйц вэ? -Ардын жүжигчин гэдэг цолтой дүйцэнэ гэж ярьдаг. Гэхдээ танай орны агуу сайхан ардын жүжигчин цолтнууд их мундаг хүмүүс байдаг ш дээ. Нутаг нутгийн урлагийн үнэлэмжээс л болдог байх л даа. -Гадаадын улс орноор аялан тоглолт хийдэг үү? -Ардын дууныхаа ач буянаар Азийн болон Европын орноор үргэлж явдаг. Янз бүрийн уралдаан тэмцээн ч юмуу аль эсвэл ардын урлагийн том наадмуудад эх орноо төлөөлөн нэлээд оролцдог. Бэлтгэсэн (Т.Гэрэлмаа) Өдрийн сонин. 2008.01.17. Пүрэв №013(2777) ӨМӨЗО-ы кинонууд "Тэнгис"-т гарч байна Энэхүү кино өдрүүдэд зориулж тус улсын бүтээлчид "Нэгэн үеийн баатар Чингис, "Тэнгэрийн тал нутаг", "Цагийн саарал", “Сайнмажигийн хүү" гэсэн дөрвөн киногоо нийслэлийн үзэгчдэд хүргэж буй. Эдгээр кино өчигдрөөс эхлэн "Тэнгис" кино театрт гарч байгаа юм. Киноны тасалбар үзвэрийн цагаасаа хамааран 1500-2000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэхүү дөрвөн киноны товч танилцуулгыг танд хүргэе. Хятад улсын иргэн Сай Фү Ай Ли Сигийн найруулсан 'Нэгэн үеийн баатар Чингис хаан". Уг киног 1999 онд БНХАУ-ын Радио, кино телевизэд бүтээжээ. Киноны гол дүрд Ай Ли Я нарын жүжигчид тоглосон бөгөөд тэрээр Хятадын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байжээ. Энэхүү кино нь Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд түүний амьдрал тэмцлийн ээдрээт түүхийг харуулах аж. "Цагийн саарал" киног ӨМӨЗО-ы кино үйлдвэрийн дарга Нин Цай найруулжээ. Кинонд аар саар зүйлсийн дүрслэлээр орчны нөлөө болон орчин үеийн олон янзын соёлын нөлөөгөөр тал нутгийн малчны амьдралд гарсан өөрчлөлтийг үзүүлсэн байна. Уг бүтээл нь Америкт болсон олон улсын 25 дахь удаагийн кино наадмаас Азийн шилдэг киногоор шалгарч байжээ.
1730 "Тэнгэрийн тал нутаг". Энэхүү кино Сай Фү Ай Ли Си найруулагчийн дараагийн уран бүтээл бөгөөд уг кино нь Хятадын найм дахь удаагийн кино наадмын шилдэг уран сайхны кино хэмээх шагналыг хүртсэн бүтээл юм. Кино өдрүүдийн сүүлийн кино бол залуу найруулагч Жоу Иү Пэнгийн “Сайнмажигийн хүү” юм. Уг кинод аав хүү хоёрын харилцааны талаар дүрсэлсэн. Хятадын кино наадмаас мөн шагнап хүртэж байсан бүтээл юм байна. (Т.Гэрэл) Өдрийн сонин. 2008.01.17. Пүрэв №013(2777) “Энх мэндийн хадаг"-аар эргэн уулзахын ерөөл тавив. ӨМӨЗО-ы соёлын арга хэмжээ Улаанбаатарт болж байна. Соёлын өдрүүдийн нэг хэсэг болсон хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан цагаан сарын тоглолт буюу “Энх мэндийн хадаг" өнгөрөгч мягмар гаригийн үдэш Соёлын төв өргөөний тайзнаа болов. Гурван цаг гаруй үргэлжилсэн цэнгүүнийг ӨМӨЗО-оос хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний ахлагч, тус орны орлогч дарга Улаан нээж үг хэлсэн бөгөөд соёлын гавьяат зүтгэлтэн Батбаяр, Өвөр Монголын жүжигчин бүсгүйн хамт тоглолтыг хөтлөн явууллаа. Ү.Начингийн үг, Т.Сэр-Одын ая, Журамтын дэглэлт "Энх мэндийн хадаг" дуу, хөгжим, бүжгийн цоморлигоор цэнгүүн эхэлж, хоёр орны уран бутээлчдийн уран бүтээлүүдээр үргэлжлэв. Дундад улсын алдарт дуучин Алтанцэцэг "Алтан богдын шил" аялгуут дуугаа хүргэсэн бол соёлын тэргүүний ажилтан С.Наран "Нутаг" дуугаараа мэндчиллээ. Тэдний дараа сагс, хуучир, цахилгаан гитар, лимбэ, хийл, бөмбөр хөгжмийн найрал ая эгшиглэсний зэрэгцээ монгол ардын дууны найрлыг хоёр улсын уран бүтээлчид хамтран эгшиглүүлэв. Ингэхдээ Дундад улсын нэгдүгээр дэсийн тоглогч дуучин Тунгалаг "Зандан хүрэн"-г дуулсан бол соёлын тэргүүний ажилтан Банзрагч "Хөх торгон дээл"-ээ аялж, Дундад улсын хоёрдугаар дэсийн тоглогч дуучин Баяннамар "Торгууд нутаг"-ийг дуулав. Энэ үдшийн өөр нэгэн сайхан дуу бол манай ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам нар Дундад улсын нэгдүгээр дэсийн тоглогч дуучин Эрдэмт, Сурталт нартай хамтран дуурийн дууны эвлүүлгийг олноо хүргэсэн. Үндэстэн ястны ардын бие биелгээ, бүжиг наадам ч ая эгшиг нийлэн, ирсэн төлөөлөгчдийн алга ташилтаар шагнуулж байв. Хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан "Энх мэндийн хадаг"-ийг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Жаргалсайхан "Халуун элгэн нутаг" дуугаараа өндөрлүүлэн ирэх жил дахин уулзахын ерөөл өргөсөн юм. Өдрийн сонин. 2008.01.17. Пүрэв №013(2777) Товчхон: “БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 300.0 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц чиглэлд ашиглах саналыг Үндэсний аюулгүй байдлын
1731 зөвлөлд танилцуулахаар тогтов.” гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2008.02.21. Пүрэв №042(2806) Монголчууд хятадад 50 сая төгрөгийн тусламж үзүүлэв. Хятадын зарим нутгаар их хэмжээний цас үргэлжлэн орж байгалийн гамшиг тохиолдсон. Үүний улмаас олон хүний амь нас эрсдэн, олон хүн орон байргүй болж, эд материалын үлэмж хохирол амсчээ. Манай улс дандаа зээл тусламж авдаг биш сайн түншийн харилцаатай орнууддаа гамшиг, осол тохиолдоход нь чадлынхаа хэрээр, тусламж үзүүлдэг. Үүний нэг жишгээр Засгийн газраас 50 сая төгрөг гарган "Ээрмэл", "Алтай Кашмир" зэрэг эх орны үйлдвэрийн ноосон хөнжил, бүтээлэг, хантааз зэрэг барааг тус улсын Иргэний хэргийн яамны Гамшиг, нийгмийн тусламжийн газарт хүргүүлжээ. Уг тусламжийг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, сэргээн босголтын газраас гаргасан байна. (М.Мөнх) Өдрийн сонин. 2008.02.21. Пүрэв №042(2806) Одон бөмбөгчид дэлхийн аваргыг зорилоо. БНХАУ-ын Гуаньжоу хотноо энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисний 51 дэх удаагийн багийн тэмцээн болно. Тус тэмцээнд 70 гаруй орны шилдэг теннисчид өрсөлдөх бөгөөд манай багийн бүрэлдэхүүнд спортын мастер Т.Энхтөр, спортын мастер Л.Алтантулга, З.Төрболд, Н.Энхсайхан, Б.Баатарсүрэн, Б.Батхишиг, Д.Эрдэнэсувд, Ч.Номин-Эрдэнэ нар багтжээ, Харин дасгалжуулагчаар С.Галбадрах ажиллах юм байна. Сонирхуулахад, манай эмэгтэй теннисчдийн хувьд Турк, Узбекстан, Латви, Мексик, Пуэрто Рико зэрэг орны тамирчидтай нэг хэсэг тоглохоор оноолт таарчээ. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг httр://www.ITTF.com хаягаар сонирхож болох юм байна. Өдрийн сонин. 2008.02.23. Бямба №044(2808) Манай тэшүүрчин хувийн амжилтаа шинэчилжээ. БНХАУ-ын Чанчүнь хотноо дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн болж буй юм. Тус тэмцээнд гавьяат тамирчин Л .Цэндийн удирдлага дор олон улсын хэмжээний мастер Г.Ууганбаатар эх орноо төлөөлөн уралдаж байгаа билээ. Тэрбээр 1500, 3000, 5000 метрийн зайд хурд сорих ажээ. Бидэнд ирсэн мэдээгээр Г.Ууганбаатар дэлхийн аваргын мөсөн зам дээр 3000 метрийн зайг 4.24.00 секундын хугацаанд туулж,
1732 өөрийн хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон байна. Сонирхуулахад, тэрбээр өмнө нь энэ зайг 4.28.15 секундын хугацаанд туулж байжээ. Өдрийн сонин. 2008.02.25. Даваа № 045(2809) БНХАУ-д тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтын тов гарчээ. Төрийн сангийн тэтгэлэгт хамрагдан гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнуудыг сонгох шалгалтуудын хуваарь гарсан болов уу? Сүхбаатар дүүрэг. (Э.Нанжид) -Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүмүүсийг тухайн гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу сонгон шалгаруулж элсүүлдэг. Энэ шугамаар жил бүр гадаадын 14 оронд оюутан, магистрант, докторантад суралцуулахаар илгээдэг юм. Суралцуулах орон, мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь болон суралцагчийг сонгон шалгаруулах нөхцөлийг шалгалт эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БСШУЯ-ны вэб сайтаар дамжуулан зарладаг. Энэхүү шалгаруулалт ихэвчлэн жил бүрийн 1-6 дугаар сарын хооронд явагддаг бөгөөд үүнтэй холбоотой зардлыг шалгуулагчид өөрсдөө хариуцна.Одоогийн байдлаар БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцагчдын сонгон шалгаруулалтын шалгалтын тов гарсан. Тус улс бакалаврын түвшний сургалтын 20 оюутан мөн 20 мэргэжил дээшлүүлэгчийг сонгохоор болжээ. Түүнчлэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангид гурваас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын их дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээ илүү хугацаагаар суралцахдаа 80 ба түүнээс дээш хувийн дүнтэйгээр амжилттай сурсан, хятад хэлний түвшин тогтоох шалгалтад дөрөв болон түүнээс дээш зэрэг авсан 21 хүртэлх насны монгол иргэдээс сонгон шалгаруулна. Энэ шалгалтад орох хүмүүс өөрийн сурч байгаа сургуульдаа бүртгүүлэх шаардлагатай. Өнөө жил МУИС, ШУТИС-иас тус бүр 30 оюутан, ЭМШУИС, ХААИС,СУИС,УБИС, Хүмүүнлэгийн их сургуулиас тус бүр 15, бусад магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулиудаас таван оюутныг сургуулиуд нь урьдчилан шалгаруулж, тусгай хүснэгт бөглүүлнэ. Ингээд хоёр мянган төгрөгийн хураамжийн хамт энэ сарын 14-ний өдрийн дотор БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. Шалгалт гуравдугаар сарын 15-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гуравдугаар байрны нэгдүгээр давхарт болно. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Өдрийн сонин. 2008.03.01. Бямба №050(2814) 4000 хятад ажилчин оруулж ирэх санал тавьжээ Дорнодын тал "Петрочайна Дачин Тамсаг"-т талхлуулаад улаан шороо болчихсон байхад одоо эаавал түүх дурсгалын өлгий Хэнтийн Дэлгэрхааныг харийнхнаар малтуулах
1733 гэлээ хэмээн нутгийн уугуул иргэд нэгэнтээ Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргыг зэмлэсэн. Хариуд нь Лу.Болд дарга "Петрочайна Дачин Тамсаг" төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа, газрын баялгаа ашиглаж амьдрах манай язгуур эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа тэнд явагддаг, удахгуй үр жимсийг нь бид хүртэнэ хэмээж байсан юм. "Петрочайна Дачин Тамсаг"-ийнхан Дорнодын талыг там болголоо гэж зөвхөн тэндхийн ард иргэд биш манайхан нийтээрээ л ярьж хэлэлцдэг. Дэлхийн газрын тосны 10 том компанийн нэг "Дачин Ойлфийлд Лимитед" гэх эх удирдлагатай "Петрочайна Дачин Тамсаг"-ийнхан үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй байлгах хэрэгтэй гэж шаарддаг төрийн түшээ ч бий. Салбарын агентлагийн даргын талархан сайшаадаг "Петрочайна Дачин Тамсаг"-ийн Ерөнхийлөгч Фан Бао Цайтай албан хэргийн ширээний ард уулзахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү хүсчээ. Өчигдөр болсон уулзалтад "Петрочайна Дачин Тамсаг"-ийн Ервнхийлөгчийг дагаад Жао Жэн Лүн, С.Мэргэнсод нарын албатууд нь иржээ. Фан Бао Цайгийн хамгийн түрүүнд хөндсөн асуудал бол Дорнодод ажиллах хүч оруулж ирэх явдал байв. "Петро Чайна Дачин Тамсаг" энэ жил хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 300 сая ам долларт хүргэж байгаа аж. Тэгээд олборлолтын 125орчим,хайгуулын 100 цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Цооногийг мэргэжлийн бус хүн өрөмдөх нь эрсдэлтэй гэнэ. Тиймээс зөвхөн энэ жил гэхэд л 4000 ажилчин оруулж ирэх тухай саналаа холбогдох газарт хүргэсэн гэв. Хариуд нь сайд Х.Наранхүү 4000 ажилчин оруулж ирэх тухай мэдээлэл Засгийн газрын хуралдаанд дурдагдаж байсныг өгүүлээд санал бодлоо илэрхийлсэн юм. "Тэр олон хүн бүгдээрээ нарийн мэргэжлийнх гэдэгт итгэхгүй. Монголчуудыг олноор ажиллуулахад танай зүгээс төдийлөн идэвх чармайлт гаргахгүй байна. Өнгөрсөн жил гэхэд 450 орчим монгол хүн ажилласан гэсэн баримт байсан. Тэд ажлын шаардлага хангадаггүй, ажлаа хаяж явдаг зэрэг асуудал бол олон мянган хятад ажилчин оруулж ирэх шалтгаан биш. Тэгээд ч уул уурхайн салбарт хүний тооны хязгаар тавих бодлого байдаг. Уулын баяжуулах Монголчуудыг олноор ажиллуулахад танай зүгээс төдийлөн идэвх чармайлт гаргахгүй байна. Өнгөрсөн жил гэхэд 450 орчим монгол хүн ажилласан гэсэн баримт байсан. Тэд ажлын шаардлага хангадаггүй, ажлаа хаяж явдаг зэрэг асуудал бол олон мянган хятад ажилчин оруулж ирэх шалтгаан биш. Тэгээд ч уул уурхайн салбарт хүний тооны хязгаар тавих бодлого байлаг. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрээр жишээ авахад зөвхөн таван хувийг нь л гадаадын мэргэжилтэн эзэлдэг. Манай хүмүүсийг зохих сургалтад хамруулах санал гаргаж ажиллавал бид судалж, цаашилбал манай Засгийн газар ч дэмжихэд бэлэн... "Эрдэнэт" үйлдвэрээр жишээ авахад зөвхөн таван хувийг нь л гадаадын мэргэжилтэн эзэлдэг. Манай хүмүүсийг зохих сургалтад хамруулах санал гаргаж ажиллавал бид судалж, цаашилбал манай Засгийн газар ч дэмжихэд бэлэн..." гэж хэлсэн. Фан Бао Цайгийн хэлснээр монгол ажилчдыг сургах ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ. Байдлыг харж байгаад ажиллуулах эсэхээ шийдэх аж. (Б.Хажид) Өдрийн сонин. 2008.03.05 Лхагва №053(2817)
1734 Монгол Улс Тайванийн тусгаар тогтнолын эсрэг гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын БНХАУ-тай харилцан итгэсэн түншлэлийн харилцаа нь урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, Зүүн хойд Азийн энх тайван аюулгүй байдлыг хангах чиг шугам баримталдаг. Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай эрмэлзэж, БНХАУ-ын Засгийн газар нь Хятад Улсыг төлөөлсөн хууль ёсны цорын ганц Засгийн газар, Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үздэг. Монгол Улсын энэхүү байр суурь Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан улс төрийн холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан билээ."Тайвань" нэрээр НҮБ-д элсэх асуудлаар бүх нийтийн асуулга явуулах зэргзэр Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн аливаа оролдлого тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх үр дагаварт хүргэх тул түүний эсрэг байгаагаа Монголын тал илэрхийлж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлэв. Өдрийн сонин. 2008.03.11. Мягмар №058(2822) “Петрочайна” дачин тамсаг"-ийн ерөнхийлөгч Ерөнхий сайдад бараалхав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт БНХАУ-ын "Петрочайна дачин тамсаг /Монгол/" ХХК-ийн ерөнхийлөгч Фан Баоцай бараалхав. Тэрбээр компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаад ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хил хоорондын тээврийн үйлчилгээний зөвшөөрлийг сэргээх хүсэлт гаргалаа. Түүнчлэн компанидаа монголчуудыг олноор нь ажиллуулах бодлого баримталдаг ч мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байгаа учир ирэх хоёр жилд сурган дадлагажуулах талаар тодорхой ажил хийхээр төлөвлөж буйгаа ярив. Ерөнхий сайд тэдний хүсэлтийг хоёр талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдэх боломжтой хэмээн дурдаад Тосон уулын орд газрын хайгуулын хугацаа 2010 онд дуусах гэж байгаатай холбогдуулан тус ордын болон Тамсагийн сав газрын газрын тосны нөөцийн тооцоо хийж, үнэлгээ өгөхийг хүслээ. Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хуняао байлцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2008.03.15. Бямба №062(2826) Мэргэн буучид Азийн АШТ-д цэц сорино. Энэ сарын 4-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотноо хийн бууны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох юм байна. Тус тэмцээнд манай улсаас гар бууны эмэгтэй, урт бууны эмэгтэй, эрэгтэй баг оролцох аж. Түүнчлэн өсвөрийн тамирчид гар болон урт бууны төрөлд багаараа цэц сорих гэнэ. Дашрамд дурдахад, энэ удаагийн Ази тивийн аваргад Монголын баг хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа юм байна. Өдрийн сонин. 2008.04.02. Лхагва №080(2844)
1735 Ерөнхийлөгч Хятад руу, Ерөнхий сайд Орос руу мордож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ойрын өдрүүдэд эзгүй байх нь. Тэд гадаадад айлчлахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдөр БНХАУ-ыг зорьж байна. Тэрээр энэ сарын 10-13-нд Хятадын Хайнан арал дээр орших Боао хотноо болох Азийн форумд оролцоно. Түүнийг энэ форумд БНХАУ-ын дарга Ху Жинтао урьжээ. Тийш очих замдаа Ерөнхийлөгч Хонконгийн засаг захиргааны бүсэд түр саатан айлчлах юм байна. Ерөнхийлөгчтэй зэрэгцэн Ерөнхий сайд С.Баяр маргааш ОХУ руу мордож байна. Тэрээр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Зубковын урилгаар 10-14-нд тус улсад айлчлах юм. Дээрх айлчлалуудын талаар Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатар, Ц.Жамбалдорж нар өчигдөр ГХЯ-нд мэдээлэл хийлээ. Д.Цогтбаатар: "Хятадын Боао хотноо болох форум нь Азийн болон дэлхийн бусад орны томоохон төлөөлөгчид цуглардаг дээд хэмжээний уулзалт юм. Анх Филиппин, Австрали,Японы Ерөнхий сайд нар санаачилж 2001 онд нээлтээ хийж байсан. Манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцож ирсэн. Энэ удаагийн уулзалт "Ногоон Ази" уриан дор болно. Чили, Конго, Хятад, манайх зэрэг зургаан орны төрийн тэргүүн нар, бусад орны Ерөнхий сайд нар, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын томоохон төлөөлөгчид оролцоно" гэв. Түүнээс сэтгүүлчид зарим зүйлийг тодруулав. -Манай Ерөнхийлөгч ямар үүрэгтэйгээр оролцож ямар ажил амжуулах вэ? -Байгаль экологи, Монгол орны талаар үг хэлнэ. Мэдээж урилгаар оролцож байгаагийнх Хятадын дарга, мөн Чили, Казахстан, Австралийн төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нартай биечилсэн уулзалтуудыг хийнэ. -Хонконгт саатах айлчлалын зорилго юу вэ? -Тус засаг захиргааны бүсийн захирагчийн урилгаар айлчилж байгаа юм. Амбан захирагчтай уулзахаас гадна бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Хонконгийн хөрөнгийн биржээр орж үйл ажиллагаатай танилцана гэв. Үүний дараа Орост хийх Ерөнхий сайдын айлчлалын талаар түүний гадаад бодлогын зөвлөх Ц.Жамбалдорж танилцууллаа. Манай талаас хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны хоорондох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, идэвхжүүлэхэд чиглэх юм. Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Зубковтой уулзаж ганцаарчилсан болон өргөтгөсөн гэрээ хэлэлцээрүүдийг хийнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах, мөн мал эмнэлгийн салбарт харилцан хамтрах талаар ч гэрээ, хэлэлцээрүүд хийх юм. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч В.Путинээс гадна дараагийн Ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзана. Мөн ОХУын Төрийн думын даргатай уулзалт хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Олон улсын атомын энергийн агентлагт зочлох юм. Тус агентлагийн зарим лабораториор орж ураны нийлүүлэлт, боловсруулалт, хэрэглээтэй танилцана гэв. -Ерөнхий сайдын айлчлалд бэлтгэх шугамаар ажлын хэсгүүд ОХУ-д урьдчилан очиж ажиллаж байгаа юу. Ямар асуудлууд дээр ажиллаж байгаа вэ?
1736 -Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт дээр зарим зүйлд тохиролцох үүднээс ажлын хэсэг ажиллаж, яриа хөөрөө дэлгэж байгаа. Энд өмнө нь ярилцаж байсан, манайд хэрэгцээтэй байгаа улаан буудай, гурил хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх асуудал бий. Эдгээр яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. -Шатахууны нийлүүлэлтийг хөндөх үү? -Үүнийг зохих хэмжээгээр ярилцана гэв. Дээрх мэдээллээс үзэхэд манайхны гол хүлээж байгаа шатахууны үнийг хэрхэх талаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр дорвитой ярилцах эсэх нь мэдэгдэхгүй байна. Төр, засгийн тэргүүнүүдийг энэ удаа бизнесийн гэхээсээ хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид түлхүү дагах аж. Ерөнхий сайд компаниудын төлөөллийг айлчлалын бүрэлдэхүүндээ оруулаагүй байна. Түүнийг Гадаад хэргийн, ХХАА-н, ЗТАЖ-ын, Үйлдвэр, худалдааны сайдууд дагах аж. (Б.Болд) Өдрийн сонин. 2008.04.09. Лхагва №086(2850) Товчхон: -Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Өдрийн сонин. 2008.04.09. Лхагва №086(2850) Монгол Улс 40 сая юанийн буцалтгүй тусламж авах болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Боаогийн форумд оролцохоор Саньяа хотод буусныхаа дараа БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-ын дарга Ху Жинтаод дахин сонгогдсонд нь баяр хүргэн, хоёр орны сайн хөршийн, харилцан итгэлцлийн харилцаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэв. БНХАУ-ын Засгийн газраас өгөх 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголын баруун бүсэд авто зам барих, төмөр замын ачаа эргэлтийн чадавхийг нэмэгдүүлэх, орон сууц барих ажилд ашиглах ёстой гэлээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт хоёр тэрбум ам.долларт хүрэн, 2005 оныхтой харьцуулахад хоёр дахин өсч, давхардсан тоогоор 830 мянган иргэн харилцан зорчсоныг тэмдэглээд энэ оны эхээр тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийг давахад Монголын Засгийн газраас тусламж үзүүлсэнд талархаж байна гэв. Мөн хоёр орны хувьд бүрэн эрх, нутаг дэвсгэрийн асуудлаар байр суурь нэг байдгийг онцлоод дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх саналыг дэмжин энэ онд 60 монгол залуусыг Хятад ор-ноор хийх аялалд урьсан юм. Бас БНХАУ-ын дарга Ху Жинтао 300 сая америк долларын хөнгөлөлттэй зээлийн талаарх Ерөнхийлөгч Н.Энхбаярын саналыг дэмжин, бодит ажил хэрэг болгох хэрэгтэй гээд Хятадын Засгийн газраас Монгол Улсад 40 сая юанийн буцалтгүй тусламж өгөх болсноо албан ёсоор мэдэгдэв.
1737 Уулзалтын дараа "Монгол Улсын Засгийн газар БНХАУ ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх, БНХАУ ын Худалдааны сайд Чэнь Дэмин нар гарын үсэг зурлаа хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин. 2008.04.12. Бямба №089(2853) БОЯ-ныхан Хятадын ЭСЯ-нд ханджээ. Цианит натри, мөнгөн усны хор цадигаа алдаж байгаа хэрэг явдалд хятад иргэд ихэвчлэн холбогдож байгаа. Үүнтэй холбогдуулан МНН болон иргэний зарим хөдөлгөөнийхөн манай улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө өнгөрсөн баасан гарагт жагсаал хийсэн билээ. Манай иргэдээс гадна Засгийн газрын шугамаар ч Хятадын талд ханджээ. Энэ талаар Байгаль орчны дэд сайд Д.Дэлгэрцогтоос тодрууллаа. -Та бүхэн Хятадын ЭСЯ-нд ямар асуудлаар хандав, тэндээс яг ямар хариу авав? -Манайд цианит натри, мөнгөн усны хордлого хэрээс хэтэрлээ. Энэ бүхэнд хятад иргэд холбогдож байгааг анхаарч, хорт бодисыг нэг талаас хилээр гаргах, нөгөө талаас оруулж ирэх дээр хяналт тавин, хууль журмын дагуу хамтран ажиллая гэсэн асуудлыг БНХАУ-ын ЭСЯ-ныханд тавьсан. ЭСЯ-ныхан "Энэ асуудлыг төв Засгийн газартаа тавья, болохгүй гэх зүйл байхгүй. Ер нь Хятадын талаас үүнийг судалж байгаа" гэлээ. Яг гэрээ, хэлцэл хийгээд оруулаад ирсэн гэх компаниудыг хайхаар олдохгүй байна гэсэн. Ихэнх нь хар захын аргаар химийн хорт бодис нийлүүлдэг байж болох гэсэн дүгнэлтэд Хятадын албаныхан хүрээд байгаа юм билээ. Ер нь аль аль талдаа анхаарч, хамтран ажиллая гэж тохиролцлоо. Хоёр орны ГХЯ-аар дамжуулан санамж бичиг үйлдэж, олон нийтэд мэдээлэхээр тохироод байна. -Манай талаас мөнгөн усыг хилээр оруулж ирэхийг саяхан хориглосон. Үүнтэй адил одоо цианит натрийг ингэж болохгүй юу? -Уул уурхайн компаниудын технологитой холбоотой хэрэглэдэг учраас ор тас хориглож болохгүй юм билээ. Ер нь одоо цианит натрийг хоёрхон компани зөвшөөрөлтэйгөөр импортолж байгаа. Түүний нэг нь “Бороо гоулд”. Харин оруулж ирснээсээ алдаад байна уу, нарийн хяналт, шалгалт дутагдаж байгаа юу гэдэг асуудал гарна. Үүнийг хянаж чангатгана. Ер нь цианит натриар хордсон хүн, мал, амьтан шууд үхдэг юм билээ. Хор нь ингэж нөлөөлдөг. Харин мөнгөн усны хор удаан хугацаагаар үйлчилдэг. Энэ нарийн ялгааг мэргэжлийн хүмүүс сайн гаргаж өгөх байх. Хонгорын тухайд дахин хэлэхэд энд рапсын хор нөлөө байж магадгүй гэсэн мэдээлэл бий. Рапсыг сүүлийн үед нэлээд тарих болсон гэсэн. Үүнийг тарихад хөрс, ургамлыг амархан шимэхээс гадна хүн, малд хортой юм билээ. Ялангуяа рапсын хаягдал ургамал. Үүнийг идсэн мал, амьтан туурч, зулбадаг гэсэн. Ийм байдал Хонгорт гарсан байхыг үгүйсгэхгүй. -Урин дулаан цаг ирснээр хүмүүс ой, хээрээр явах нь ихэсч, тэр хэмжээгээр ойн түймэр идэвхждэг. Энэ тал дээр хатуу хяналт тавьж хариуцлагыг чангатгаж болохгүй байна уу?
1738 -БОЯ модны хулгайчид, ойн түймэр тавигчдад ногдуулах шийтгэл, хариуцлагыг чанга байлгая гэж асуудал тавиад ажиллаж байгаа. Манайх шиг модоо хулгайлдаг улс орон байхгүй. Тиймээс энд хүмүүсийн ухамсарт нь нөлөөлөх, сэтгэлгээг өөрчлөх тал дээр түлхүү ажиллахаар төлөвлөж байгаа. -Та нар энд сонин, хэвлэл, телевизээр яриад байдаг. Гэтэл тэр түймэр тавигчид, мод хулгайлагчид хөдөө хээрээр амьдардаг учир мэдээллийг тэр бүр авахгүй байгаа байлгүй дээ? -Бид зурагт хуудас, гарын лавлах, зөвлөмж тараах, гэр бүлд нь нөлөөлөх зэрэг аргаар хандахаас илүүгээр чадахгүй байгаа нь үнэн. (Б.Болд) Өдрийн сонин. 2008.04.15. Мягмар №091(2855) Бүгд Найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны их сургуульд оюутан суралцуулна. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яам (БСШУЯ), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (БНХАУ)-ын Өвөр Монголын өөртөө засах орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2008-аас 2009 оны хичээлийн жилд БНХАУын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын сургуулиудад бакалаврын түвшний сургалтанд 90 оюутан, магистрантур, доктgрантурын түвшний сургалтанд 80 хүнийг тус тус сонгон шалгаруулж суралцуулна. Бакалаврын сургалтанд хамрагдах оюутныг Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын багшийн их сургууль, Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр Монголын аж үйлдвэрлэлийн их сургууль, Өвөр Монголын үндэсний их сургууль, Өвөр Монголын анагаахын их сургуулийн бакалаврын ангид биологийн инженер, мэдээллийн удирлага болон систем, электрон Худалдаа, олон улсын худалдаа болон банк санхүү, аялал жуулчлалын удирдлага, компьютерийн ухаан, хятад хэл, утгазохиол, хот төлөвлөлт, амьтан судлал, хүнсний технологи, агрономи, ой судлал, барилгын инженер, механик имженер болон автоматжуулалт, химийн инженер болон технологи, авто замын тээвэр, монгол уламжлалт эмчилгээ, клиник эмчилгээ, электрон мэдээлэл болон технологи, биологи, ерөнхий эмчилгээний мэргэжлийн чиглэлээр тус тус суралцуулна. Магистрантурын сургалтанд хамрагдах хүмүүсийн Өвөр Монголын их cypгууль, Өвөр Монголын багшийн их сургууль,Өвөр Монголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөр Монголын аж үйлдвэрийн их cypгууль, Хятадын үндэсний цөөнхийн хэл утга зохиол, төрөлжсөн түүхийн судалгаа. санхүү, цөөнх үндэсний эдийн засаг, нягтлан бодох, бизнесийн удирдлага, xaтуу биеийн физик, байгалийн шинжлэл, хэрэглээний хими, ургамал судлал, амьтан судлал, микробиологи, молекул эсийн биологи, экологи судлал, бэлчээр судлал, компьютерийн хэрэглээ ба техник. компьютерийн сүлжээ, удирдахуйн инженер, бүс нутгийн эдийн засаг, антрапологи, сэтгэл судлал, монгол хэл утга зохиол, хятад хэл утга зохиол, физик, газарзүй, амьтны кинетик үржил, амьтны тэжээл судлал, малын урьдчилан
1739 сэргийлэх эмчилгээ, жимс, жимсгэний аж ахуй, газар тариалангийн механикжуулалтын инженер, газар тариалангийн усжуулалт, хөрсний инженер, аж үйлдвэрийн эдийн засан, хүнс судлал, механик инженер, хяналтын онол ба хяналтын инженер, цахилгаан систем, цахилгааны удирдлага, химийн инженер технологи, дулааны инженер, эрчим хүчний электроник, эрчим хүчний тоног төхөөрөмжийн инженер, нэхмэл ба будгийн химийн инженер, цахилгаан зрчим хүчний систем ба автоматжуулалт, архитектурын дизайн ба онолын инженерийн мэргэжлэзр тус тус суралцуулна. Доктрантурын сургалтад хамрагдах хүмүүсийг Өвөр Монголын их cypгууль, Өвөр Монголын багшийн их сургууль, Өвөр Mонголын хөдөө аж ахуйн их сургууль, Өвөp Монголын аж үйлдвэрийн их cypгуульд Хятадын үндэсний цөөнхийн хэл утга зохиол, төрөлжсөн түүхийн судалгаа, шинжлэх ухаан, технологийн түүх, хэрэглээний математик, онолын физик, биофизик, ургамал судлал, амьтан судлал, микробиологи. экологи, компьютерийн хэрэглээ ба техник, амьтны гепотик ба үржил, амьтны тэжээл судал, малын урьдчилан сэргийлэх эмчилгээ, малын клиник эмчилгээ, хөс судлал, бэлчээр судлал, зэрлэг ан амьтан, ургамльн хамгаалaл ба ашиглалт ба цөлжилтөөс сэргийлэх, хөдөө аж ахуйн эдийн засгийн удирдлага, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт ба хадгалалтын инженер, химийн технологи, эрчим хүчний тоног төхөөрөмжийн инженер, материалын процессын инженерийн мэргэжлээр тус тус суралцуулна. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын талтай зөвшилцсөний дагуу БНХАУ-ын их дээд сургуулийн бэлтгэл aнгид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их cypгууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль 50 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их cyргууль, Хөдөө аж ахуйн их cypгууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их cypгууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллеж тус бүр таван хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5ООО төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2008 оны тавдугаар сарын 24, 25- ны өдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. БНХАУ-д суралцаж буй хүмүүсийн 2007 оны 5-р сарын 24-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн III байрны 1-р давхарт бүртгэх тул иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт болон хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ эх хувиар нь авч ирнэ үү. Магистрантур, доктарантурт суралцах хүмүүсийг бакалавраас доошгүй боловсролтой (сургалтын голч дүн нь 3.00-аас дээш байна ), мэргэжлээрээ 2-оос доошгүй
1740 жил үр бүтээлтэй ажилласан, 40(магистрантур 35, докторантур 40), хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүсийг нь доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн тавдугаар сарын 24-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн III байрны 1-р давхарт ирж бүртгүүлнэ үү . Үүнд: 1. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2. Ажил байдлын тодорхойлолт , 3. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, 4. Сургалтын хөтөлбөр , төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ ) 5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт , 6. Шалгалтын хураамж 6000 төг Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, магистрант, докторантын сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хариуцан зохион байгуулах тул бүртгэлийн 2008 оны 5-р сарын 26-ны өдөр хүлээлгэж өгнө. Бакалаврын оюутны сонгон шалгаруулалтыг математикийн шалгалт , ярилцлага гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Математикийн шалгалтыг 2008 оны 5-р сарын 28- ны өдрийн 11.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны өргөтгөлийн 2 ,3-р давхрийн уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Математикийн шалгалтын оноо ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрс, ярилцлага зохион байгуулах хуваарийг 2008 оны 5-р сарын 31-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана. Ярилцлагад орох хүмүүсийг шалгалтын онооны дэс дарааллаар нь жагсаан сонгоно. Ярилцлагыг 2007 оны зургадугаар сарын 2.3-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд бакалаврын сургалтын оюутныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯны байранд магистрантур, докторантурт хамрагдах хүмүүсийг МУИС-ийн хичээлийн II байрны өргөтгөлийн yншлагын танхимд тус тус хүлээн авна. Ярилцлагын үр дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2008 оны зургадугаар сарын 5-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад cyyгaa ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдэгдэж байна. Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-д хэлний бэлтгэл ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт /хэрэв хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээ байвал эх хувиар /-ыг авч ирнэ.
1741 Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжүүлэн үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амжиргааны тэтгэлэгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ. Энэ зарлалыг Боловсрол , соёл шинжлэх ухааны яамны вэбсайт, мэдээлэл хэсгийн “ Гадаадад суралцахыг хүсэгчдэд зориулав” булангаас уншиж болно. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам , БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам Өдрийн сонин. 2008.05.16 Баасан №118(2882) Гал сөнөөгчид 20 хятад хүниЙ амийг аврав. Хан-Уул дүүргийн I хороо, "Нарлаг" хотхонд баригдаж буй орон сууцны дээвэр дээр өчигдөр 12.00 цагийн үед гал гарлаа. Энэ дуудлага Онцгой байдлын албаныхан төв талбайд нээлттэй едөрлөгөө зохиож байх үеэр ирсэн юм. Иргэдэд үзүүлэн болж байсан арав гаруй машины тав нь дуут дохиогоо хангинуулсаар галын зүг хөдлөв. Манай сурвалжлах хэсэг ч тэдний араас явлаа. Дуудлага өгсөн газарт тулж очиход 13 давхар орон сууцны дээвэр дээр гал дүрэлзэж байв. Дээвэр дээр 20-иод хятад ажилчин байсан. Аврагчид нэг нэгээр нь доош буулгаж амийг нь аварсан юм. Уг барилгын ажлыг"3өнчин" компани гүйцэтгэж байгаа аж. Наадмаас өмнө ашиглалтад орох ёстой уг орон сууц захиалгаа авч дуусаад байсан гэнэ. Гал юунаас болж гарсныг барилгын ажилчдаас тодруулахад гагнуурын очноос болсон гэв. Гагнуурын оч нь үсэрч барилгыг дээвэрлэсэн байсан хар цаасан дээр унаснаас гал авалзсан гэнэ. (М.Mөнх-Аюуш) Өдрийн сонин. 2008.05.10. Бямба №113(2877) БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хуняаог хүлээн авч уулзав. Ерөнхий сайд БНХАУ-ын Сычуань мужид газар хөдөлж,олон мянган хүний амь насэрсдэн, эд материапын үлэмж хохирол учирч, эмгэнэлт явдал тохиолдсонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр байгалийн гамшиг тохиолдсон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж болгож Монгол Улсын Засгийн газраас 50.000 ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэн, өчигдөр уг
1742 тусламжийг ЭСЯ-ны дансанд шилжүүлснийг мэдэгдээд шилжүүлгийн хувийг ноён Элчин сайдад гардуулав. Элчин сайд Юй Хуняао Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлээд "БНХАУ-ын түүхэнд хамгийн аюултайд тооцогдох газар хөдлөлтийн дараа аль болох олон хүний амь насыг аврахын төлөө манай Засгийн газар, ард түмэн чармайн ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал зэрэг зарим хүчин зүйлүүд аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа. Гэхдээ бид анд нөхдийнхөө тусламж дэмжлэгээр аврах, сэргээн босгох үйл ажиллагааг амжилттай явуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна" гэв. Түүнчлэн ЭСЯ-нд хандан монголчууд сайн дураараа тусламж, дэмжлэг үзүүлсээр байна. Хэдийгээр хэмжээ нь бага ч энэ нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, анд нөхдийн сайхан сэтгэлийг илтгэж байна" гэж нэмж хэллээ. Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, олимпийн наадам, өндөр дээд хэмжээний айлчлал зэрэг асуудлуудыг хөндөж ярилцсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин. 2008.05.17. Бямба №119(2883) Хан-Уул дүүргийнхэн Бээжин хотноо аялав. Бээжин дэх дэлхийн паркт тааралдсан өндөр настай хүн Аre you come from Mongolia?" гэж асуулаа. Зүс царай, үйл хөдлөлөөрөө аргагүй л монгол гэж танигдахаар байсан байх. Аялагчид 50-иулаа явсан юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ''зохион байгуулсан Бээжин хоттой танилцах аялалынхан зугаалж яваа нь тэр шүү дээ. Бараг 80 шахсан гэмээр өндөр настай, цагаан толгойтой тэрбээр хөлөө зөөж ядах хэрнээ эх орондоо ирсэн гадны гийчинтэй англиар чөлөөтэй хөөрөлдөхдөө хөгшинтэйгөө хөтлөлцөн алхаж байлаа. Хятадын амгалан, тааваараа хөгшчүүд олны хөл тасрахгүй хотынхоо онцгой газруудаар жуулчдаас дутахгүй зугаалж байгаа нь нүдэнд дулаахан. Цаасан шувуу нисгэж, цэцгийн мандалын хажууд зургаа татуулна. Өглөө хотынхоо аль нэг талбайд олноороо уламжлалт хийн дасгал хийх, бүр шөнө оройн цагаар гудамжинд өвгөд манайхны (шашны хэрэгслийнх шиг цан Цохиур дуугарган, эмгэд бол охидыг дагуулан гартаа гялгар саатай дэвүүр барин хөгжмийн аянд бүжиглээд байна уу гэлтэй. Гэвч энэ нь эрүүл мэнддээ анхаарч дасгал хийж байгаа нь тэр. Энэ мэтээс эхлээд Улаанбаатараас очсон аялагчдад үзэх хapax, өөрсдийн ахуйтай харьцуулах юм мундахгүй олон. Хүн амын дийлэнх нь хөгшид байх гэмээр. Хүний дундаж наслалт 71 хүрсэн энэ газар хөгшчүүд нь ийнхүү эрх жаргалаа хөөж явахаас ч өөр хэрхэх билээ. Амарч зугаалах тэдний хамт хүүхэд багачууд хамтдаа эрхэлнэ. Бээжингийн жаалууд үзэх хapax юм ихтэй, амарч зугаалах газар олонтой нь атаархмаар. Манайхан амралтын өдрүүдээр хүүхдээ дагуулаад явах газар байдаггүй шүүдээ. Энэ хятад хүүхдүүд хотынхоо нийслэл дэх дэлхиин парктаа Тайландын заан, матрын тоглолт үзэхээр ижил өнгийн биеийн тамирын хувцсаар жигдрэн анги ангиараа ирнэ. Нэг үйлдэл хийгээд л үзэгчдээр шагнуулж банана идэх гэж том биедээ огт түүртэхгүй яаран
1743 гүйх зааны ам руу хүссэн жимсийг нь өрсөн өгөх гэсэн багачууд их л хөгжилдөж байна. Дэлхийн хуурай газрын хамгийн том далайн аквариум Хягад улсад байна. Далайн 3800 орчим амьтны гуравны хоёрыг агуулсан "Бээжин аквариум"-ын ч хамгийн их үзэгч нь бас л хүүхэд, хөгшид. Далайн хав, дельфины ухаалаг тоглолтын үзэгчдийн суудлыг мөн л тэд дүүргэжээ. Тэдгээр хөөрхөн ухаалаг амьтдад зориулсан хөгжмийн хөнгөн аянд багачууд сандал дээрээ гарчихсан эвлэгхэн бүжиж ч байна. АЯЛЛЫН БАГТ ХЭН ЯВАВ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар эртнээс, нэгдсэн зохион байгуулалттайгаар дүүргийнхээ иргэдийг урд хөрш рүүгээ аялуулж эхэлсэн байна. Эмч, багшаас эхлээд тус дүүргийн засаг, захиргаанд дарга, удирдах алба хашиж явсан хүмүүс, Буянт-Ухаа нисэх байгууллагад амжилттай ажиллаж хөдөлмөрлөж ирсэн ахмадууд энэ удаагийн ээлжийн аялагчдыг бүрдүүлсэн. Бүх аялалд энгийн иргэд, хөдөлмөрчид хамрагдаж байгаа гэж зохион байгуулагчид танилцуулж байсан. Хэдхэн хоногийн өмнө тус дүүргийн ард түмний урлагийн их наадам болсон нь аялагчдын замыг хөгжөөж байв. Хороо тус бүрээс урлагийн их наадамдаа барьсан дуу хуураараа аян замаа мялааж явлаа. Соёлын тэргүүний ажилтан Г.Батсүх гэх хижээл эр бол олон ардын дууны түүх, намтар мэднэ. Тэрбээр Ховд аймгийн хөгжимт драмын театраас эхлээд урлагийн байгууллагуудаар насаараа ажиллажээ. Сүүлд "Түмэн эх" чуулгад ажиллаж байсан, одоо "Эртний сайхан" чуулгын уран бүтээлч нэгэн. Урлагийн наадмынхаа шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн ирэх 23-нд соёлын төв өргөөнд болох концертдоо тэр ихэд догдлон яарч байгаа гэсэн. Багийнхан биесээ гарын хуруу шигээ сайн мэдэж байсан. Өөрийн хөдөлмөр, санаачилгаараа ажил үйлс нь гялалзаж яваа гэж П. Оюунчулуун гэх эмэгтэйгээр ихэд бахархаж байлаа. Тэрбээр оноогийн иргэ-ний агаарын тээврийн байгууллагын эх үндэс хуучин нисэх буудал үүсэхээс эхэлж ажиллажээ. "Чингэс хаан" буюу анхны нэрээрээ "Буянт-Ухаа" буудлын шавыг тавилцаж явсан хэмээн бахархаж байлаа. Сүүлд 40 мянгат дахь билетийн кассын даргаар ажиллажээ. Тэтгэвэртээ гарсан ч "Янгир хайрхан" нэртэй компани байгуулж, олон хүнийг мэргэжлийн үнэмлэх, орох оронтой болгожээ. Одоо үйлчилгээний төв нь гурван давхар болж сүндэрлэсэн гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулах гэсэн түүний санаачилгыг дүүргийнхэн нь дэмжиж, газрын асуудлыг шийдэж өгсөн хэмээн П.Оюунчулуун баяртай байна лээ. Ер нь дүүргийн удирдлагууд иргэдийнхээ санал хүсэлт нэг бүрчлэн сонсох, ажил хэрэг болгодог гэхчилэн өгүүлж байлаа. Идэр залуудаа багшилж явсан Б.Хашхүү эгч ам хуурай байна гэж үгүй. Яг л хүүхдэд сургаж заадаг шигээ, аялалын багт тогоо нэгтгэсэн хамт олондоо зааж сургах, танин мэдүүлэх нь олонтоо. XXI зууны өвчин гэгдэх болсон харшлыг анагаах чиглэлээр Монголдоо л нэгдүгээрт жагсдаг хүн гэн аяллын багийнхан Б.Лхагвасүрэн эмчийг хэлж байсан Хан-Уул дүүргийн энэ аялагчид Буянт-Ухаагийн буурал дэнж минь буянаа өгсөн газар гэж иийтээрээ л бахархан хуучлах юм билээ. (Ц.Тэлмэн) Өдрийн сонин. 2008.05.19. Даваа №120(2884)
1744 Хятадад гурав хоногийн эмгэнэл зарлалаа. Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдөлсний улмаас нэлээд хэмжээний хохирол учраад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн тус улсад гурав хоногийн эмгэнэл зарласан байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр байгалийн гамшгийн улмаас нас барсан хүмүүсийн тоо ойролцоогоор 32000 хүрч, 22000 хүн гэмтэж бэртжээ. Хятадад ОХУ, Япон, БНСУ, АНУ зэрэг дэлхийн олон орнууд тусламж үзүүлсээр байна. Өчигдөр Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ дээр хүмүүс очиж эмгэнэл илэрхийлсэн юм. Тус улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн талаар БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн албаны дарга Сун Хун Лянаас зарим зүйлийг тодруулав. -Байгалийн гамшигт нэрвэгдсэний улмаас хэдий хэмжээний хохирол учирсан талаар тооцоо гapсaн уу? -Одоогоор эцсийн тооцоо хараахан гараагүй байгаа. Урьдчилсан байдлаар ойролцоогоор 20 тэрбум ам.долларын хохирол учирсан. Мэдээжийн хэрэг энэ тоо нэмэгдэнэ л дээ. -Тусламж үзүүлэх хүсэлтэй манай иргэд яаж хандиваа өгөх вэ? -Хандиваа хоёр янзаар өгч болно. Хандиваа цуглуулаад манай ЭСЯ-аар дамжуулан өгч болно. Мөн олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөх боломжтой. Хятадад 7112111482600000209 тоот дансыг China citic bank-д нээсэн байгаа. Энэ бол хандивын данс юм. -Тусламж үзүүлэх ажил хэр зэрэг явагдаж байна? -Одоогийн байдлаар Хятадын иргэдээс 10 тэрбум юанийн хандив өргөсөн байгаа. Харин гадаадаас 200 сая ам.долларын хандив өгсөн гэсэн мэдээлэл бий. Дашрамд дурдахад Хятадад суралцаж байгаа Монголын оюутнууд, мөн танайд амьдардаг Хятадын иргэдээс хандив өргөсөн. Газар хөдөлсний дараа хамгийн түрүүн эмгэнэл илэрхийлсэн Засгийн газрын нэг нь танайх байсан гэдгийг хэлмээр байна. (Ю.Дэлгэр) Өдрийн сонин. 2008.05.20 Мягмар №121(2885) Вэнь Зябао талархал илэрхийллээ. БНХАУ-ын Терийн Зевлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт цахилгаан утас ирүүллээ. "Манай улсын Сычуань мужид газар хөдлөлтийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гзжээ. УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Гадаад хэргийи сайд С.Оюун нар БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яаманд уржигдар очиж Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтиин улмаас олон хүний амь нас эрсэдсэн явдалд Монгол Улсын төр, засгийн нэрийн өмнеөс гүн эмгэнэл илэрхийллээ. Өдрийн сонин. 2008.05.22. Пүрэв №123(2887)
1745 Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад урьж байна. МҮХАҮТ-аас 2008 оны эургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2008 үзэсгэлэнд АНУ-ын ЭСЯ, БНХАУ болон ОХУ-ын бизнес эрхлэгчид, Тайваны худалдааны төв, БНПольш Улсын ЭСЯ зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр буюу 2008 оны зургадугаар сарын 8-ний 10.00 цагт Засгийн Газрын арваннэгдүгээр байрны дугуй зааланд Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдах буюу дараах чиглэлээр уулзана. Үүнд: ХАА-н техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, автомашин болон барилгын машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч борлуулагч бөхийн зодог шуудаг, эсгий эдлэл, монгол гутап үйлдээрлэгч сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч төрөл бүрийн оёмол сүлжмэл, нэхмэл бэлэн хувцас үйлдвэрлэгч, архи, цэвэр ус үйлдвэрлэгч, төрөл бүрийн гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч, борлуулагч вакуум цонхны үйлдвэрлэл замын болон ХАА-н машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч хүнсний ургамлын тос, төрөл бүрийн гоймон, ундаа, зөгийн бал, бүх төрлийн гэрэл, салхины эрчим хүчний холбогдох бараа бүтэгдэхүүн эрүүл мэндийн бүтээгдэхүүн биологийн идэвхит нэмэлт бодисууд ундны усны тоног төхөөрөмж, ургац xypаax болон өвс хадах машин металл болон хуванцар бүтээгдэхүүн, цахилгаан бараа сувдан бүтээгдэхүүн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн Монгол анагаах ухааны эм, эм бэлдмэл, эмийн үйлдвэрлэл цагаан архи, цагаан идээ үйлдвэрлэгч, мах махан бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж зэрэг болно. Мөн тус уулзалтад ОХУ-ын Эрхүү мужийн үээсгэлэнд оролцогчид манай аж ахуйн нэгжүүдтэй дараах чиглэлээр уулзах хүсэлтэй байна. Үүнд: ОАО УСОЛЬМАШ- Хүнд машин механиэм, уулын тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн сэлбэг хэрэгслүүдийн худалдаа нийлүүлэлт Рудорвмонтный завод-Бүх төрлийн уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сэлбэг худалдаа. СКС Братек- Богино хугацаанд угсрах боломжтой барилга байшин 000 НПО Мостовик Г.Омск- Зам гүүр угсралтын үйлдвэр, барилга угсралт, зам угсралт, " СХПК Усольский свинокомплекс- Дорнод сибирийн гахайн аж ахуй. ..... ' 000 Стройсврвис Элит Металл Дизайн- Архитөктор шийдэл, барилгын дотор засал, интөрьөр дизайн, гүйцэтгэл Бизнес Контакт ХХК - Монголын ажил хэрэгч хүмүүсийг ОХУ-ын ажил хэрэгч хүмүүстэй холбоо тогтооход зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. ОХУ-аас савх модны зориулалттай хус мод, нарс зэрэг сайн чанарын пиломатөриал захиалгаар нийлүүлнэ. Оролцохыг хүсэгчид дараах хаягаар бүртгүүлэх буюу дэлгэрэнгүй мэдээллийг авна уу? МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Товчоо Утас: 312371,99080791 Факс: 324620
1746 Email: [email protected] Өдрийн сонин. 2008.06.04. Лхагва №134(2898) Сычуаньд болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд 14 орчим сая төгрөгийн тусламж хүргэлээ. Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор "Халуун сэтгэлээр тусалъя" аянг Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) орон даяар тавдугаар сарын 15-наас нэг сарын турш зохион байгуулав. Энэ хугацаанд цугларсан хандивыг Хятадын УЗН-ээр дамжуулан гамшигт нэрвэгдэгсдэд нөхөн сэргээх тусламж болгон 13.9 сая төгрөг илгээх тухайгаа МУЗН-ээс өчигдөр мэдээллээ. Мөн энэ үеэр зүүн аймгуудын нутагт тохиосон байгалийн онц аюултай үзэгдэлд нэрвэгдэгсдэд хүргүүлэх тусламжийн талаар танилцуулав. Зургаадугаар сарын 8-наас 9-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Сүхбаатар, Уулбаян, Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Дарьганга, Наран, Эрдэнэ сумдын нийт 150 өрхөд тусламж олгожээ. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Булган, Баян-Уул, Сэргэлэн, Халхгол, Баянтүмэн, Матад, Хэрлэн сумдын гамшигт нэрвэгдсэн 70 өрхөд МУЗН-ээс буцалтгүй тусламж хүргүүлсэн байна. Харин Хэнтий аймгийн гамшигт нэрвэгдсэн Батноров, Хэрлэн, Бэрх, Баян-Овоо, Биндэр, Батширээт, Галшар, Баян-Адарга, Баянхутаг, Мөрөн, Жаргалтхаан, Норовлин сумын 620 өрхөд тусламж гардуулах ажиллагааг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Дээрх аймгуудад МУЗН 13.5 сая төгрөгийн хандив өгөөд байгаа аж. Маргаашнаас арван сая төгрөгийн өртөг бүхий тусламжийг говийн бүсийн гамшигт өртсөн аймгуудад хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр Цусны донорын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН-тэй хамтран донорын өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр ахмад болон ховор донорууддаа хүндэтгэл илэрхийлж, шинэ хүндэт донорууддаа цол тэмдэг гардуулав. Мөн шилдэг донор хамт олон, шилдэг донор зохион байгуулагч, донор сурталчлагч зэрэг шилдгүүдээ тодрууллаа. Шилдэг донор хамт олноор МҮОНРТВ, хүндэт донороор 30 хүнийг өргөмжлөв. Тэдний хамгийн ахмад нь 50 настай Б.Ванданбат, харин бага нь 18 настай Э.Мөнхсайхан охин аж. Тэд 12 литрээс доошгүй цус өгсөн юм байна. (М.Мөнхцэцэг) Өдрийн сонин. 2008.06.14. Бямба №143(2907) БНХАУ-ын дэд дарга айлчилж байна. БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлалаар өчигдөр хүрэлцэн ирлээ. Гурван өдрийн товтойгоор ирсэн бөгөөд эхний уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ байв. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-ын дэд даргын хувиар гадаад оронд хийж буй анхны айлчлалаа Монголоос эхэлж буйд ноён Си Жиньпинд талархал илэрхийлээд "Энэ бол БНХАУ-ын Удирдлага Монгол, Хятадын харилцаа, хамтын
1747 ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдол өгч, чухалчлан үзэж байгаагийн илэрхийлэл юм" гэсэн юм. Ноён Си Жиньпин Монгол Улс, Монголын ард түмэн биднийг халуунаар угтан тосч байгаад баяртай байна гээд "БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн, харилцан итгэсэн хамтын ажиллагааг цаашид түлхүү хөгжүүлэхэд энэ айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэж байна" гэв. Газар хөдлөлтийн улмаас Хятадад олон хүний амь үрэгдсэн хийгээд Монголд шуурганаар хүний амь эрсэдсэн гарз хохирол тохиосон хүнд хэцүү цаг үед хоёр улс бие биедээ дэмжлэг болж ирснийг хоёр тал дурдлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Баяр цагаан будаа, улаан буудай зэрэг хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр Монгол Улсад олгох, газрын тосны бүтээгдэхүүний хангамж бэрхшээлтэй байгааг харгалзан тодорхой хэмжээний нефтийн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан эрчим хүчний цогцолбор барих хоёр талын тохиролцоог ажил хэрэг болгох зэрэг асуудлыг хөндөж байсан юм. Манай улс нефтийн бүтээгдэхүүнийг ганцхан ОХУ-аас импортолдог. Шатахууны үнэ өсч байгаа үед чихэнд чимэгтэй мэдээ дуулдсан нь газрын тосыг Хятадаар дамжуулан импортлох, боловсруулах үйлдвэртэй болох санаачилгад БНХАУ-ын Засгийн газар дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болж байгаа хэрэг юм. Өдрийн сонин. 2008.06.20. Бямба. №148(2912) БНХАУ-ын дэд дарга айлчилж байна. Ийн манай улсын нэрийн бүтээгдэхүүн болох улаан буудай, цагаан буудай, нефть бүтээгдэхүүний экспортын квот олгох тухай хэлэлцээр хийгдэж эхэллээ. БНХАУ-аас 300 сая ам.долларыг хөнгөлөлттэй зээлээр манай улсад олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг таван төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлэв. Орон сууц барих, түүний дэд бүтцэд 100 орчим сая ам.доллар, баруун чиглэлд авто зам тавих, холбоо мэдээллийн салбарыг хөгжүүлэх шилэн кабель тавих, Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгоход дэд бүтцийг шийдвэрлэх тодорхой төслүүдэд энэ хөрөнгө зарцуулагдах нь бололтой. Хүнсний аюулгүй байдалд санаа зовниж эхэлсэн энэ үед Хятадаас тавих экспортын бүтээгдэхүүний хяналтыг өндөржүүлж байгаа юм байна. Манай улс Хятадын 100 компаниас бүтээгдэхүүнээ экспортолдог юм байна. 2009-2010 онд хүнсний хяналтын иж бүрэн тоног төхөөрөмж ашиглалтад оруулах талаар бас ярьж байна. Дээрх санаа тусгалыг багтаасан хоёр орны худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн 13 бичиг баримтад гарын үсэг зурж үүнийгээ дагаад манай улсад их бүтээн байгуулалт өрнөх болсон нь айлчлалын гол ач холбогдлыг илтгэх биз. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 15 жилийн ой 2009 онд тохиож байна.
1748 Айлчлалын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхав. Гадны айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын дөрвөн дэд сайд, бизнес групп, хэвлэл мэдээллийнхэн гээд нийт 100 гаруй хүн дагалджээ. Айлчлал өнөөдөр үргэлжилнэ. (В.Долзодмаа) Өдрийн сонин. 2008.06.20.Бямба. №148(2912) Хятад Оросоос илүү ашигтай санал тавих ёстой. БНХАУ-ын дэд даргаар томилогдоод удаагүй байгаа Си Жиньпиний гадаад орнуудад хийсэн анхны айлчлал өндөршлөө. 2013онд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн халааг авна гэгдэж буй тэрбээр БНАСАУ, Монгол, Саудын Арави, Катар, Йеменд очжээ. Тэрбээр БНХАУ-ын эрх баригчдын анхаарлын төвд байдаг БНАСАУ-д хамгийн түрүүнд очсон. Тус улсын удирдагч Ким Чен Ир түүнийг хүлээн авч уулзсан боловч тодорхой зүйл хэлсэнгүй. Си Жиньпин айлчлалынхаа явцад Саудын Арави, Катар, Йеменийн тэргүүнүүдтэй танилцаж, Хятадад эрчим хүч нийлүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулсан. Бүс нутагтаа хөгжлөөрөө хоцорсонд тооцогддог Йементэй хамтран томоохон төслүүд хэрэгжүүлэхээр болжээ. БНХАУ-ын дэд даргын Монголд хийсэн айлчлап хамгийн амжилттай нь байлаа. Монголд саяхан парламентын сонгууль болж өнгөрсөн. Тус улсад МАХН засгийн эрхийг барьж байгаа бөгөөд Ардчилсан нам сөрөг хүчин юм. Нөхцөл байдлаас үзэхэд тус хоёр нам хоёулаа ялалт байгуулах магадлалтай. Хэрвээ Ардчилсан нам олонх болбол барууны орнууд Монголд улам нөлөөтэй болно. Санжийн Баярын тэргүүлсэн Монголын Засгийн газар Бээжингийн таалалд төдийлөн нийцдэггүй. Ерөнхий сайд С.Баяр Москватай илүү дотно харилцаатай, оросуудын Монголд хийх хөрөнгө оруулалтыг дэмждэг. Тэрбээр саяхан Оросын "Рос технологии", Тазпромбанк"-тай Хэлэлцээ хийхдээ "Эрдэнэт", "Монголросцветмет" зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх талаар ярилцжээ. 2000 оноос "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн хүдрийн 90 хувийг Монгол урд хөршдөө гаргадаг болсон. Тийм болохоор С.Баяр болон Оросын компаниудын түншлэл нь Хятадын ашиг сонирхолд цохилт болж магадгүй. Гэхдээ Хятадад ашигтай хамтран ажиллах арга зам бий. Учир нь МАХН дотор Хятадыг дэмждэг бүлэг байдаг. Оросыг дэмжигч бүлгийн ахлагч нь С.Баяр. Гэхдээ тэрбээр хүндээр өвчилсөн. Тиймээс парламентын сонгуулийн дүн ямар гарсан ч тэр удахгүй улс төрөөс явна. Үүнээс үзэхэд Хятадыг дэмжигч хүн Засгийн газрыг тэргүүлж магадгүй юм. Монголыг өөрийнхөө нөлөөнд оруулахын тулд БНХАУ нь Оросоос илүү ашигтай санал тавих ёстой. БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин ч ингэсэн бололтой. Тэрбээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нартай уулзсан. Энэ айлчлалын төгсгөлд хоёр тал худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах есөн баримт бичигт гарын үсэг зурсан. Си Жиньпин Монголд айлчлахдаа Хятад-Монголын эдийн засгийн форумд оролцож
1749 үг хэлсэн бөгөөд БНХАУ-ын улсын компаниудын дэмжлэгтэйгээр Монголын дэд бүтцийг хөгжүүлэхэд тусалж, байгалийн баялгаа ашиглуулбаас ажлын байр бий болгоно хэмээн амласан байна. "КОММЕРСАНТЬ" Өдрийн сонин. 2008.07.01.Мягмар. №157(2921) Бээжингийн “Найман шарга" хамтлаг иржээ. Бээжингийн "Найман шарга" хэмээх морин хуурын хамтлаг манай улсад иржээ. Хамтлагтаа монгол морин хуурч ч элсүүлэх юм байна. Мөн Монголд өөрсдийн цомог болон клипийг хийлгэх зорилгоор ирээд байгаа гэнэ. Түүнчлэн удахгүй томоохон хэмжээний тоглолт зохион байгуулахаар зэхжээ. Тиймээс ойрын өдрүүдэд тоглолтын бэлтгэл сургуулилтаа базаагаад тун ч завгүй байгаа аж. "Найман шарга" хамтлаг саяхан Сүхбаатарын талбайд болсон "Дээлтэй монгол наадам"-ын үеэр өөрсдийн уран бүтээлээсээ Улаанбаатарчууддаа толилуулаад амжсан байна. (Я. Мөнгөн) Өдрийн сонин. 2008.07.30. Лхагва. №182(2947) Монгол, Хятадын шинжлэх ухааны академи Элсэн тасархайд сулалгааны төв барьж байна. Монголын төв цэг болох Элсэн тасархайд Монголын шинжлэх ухааны академи Хятадын шинжлэж ухааны академитэй хамтран, цөлжилтийн судалгааны төв барьж эхэлжээ. Харин өнгөрсөн бямба гаригт дээрх хоёр улсын шинжлэх ухааны академийнхан уулзаж зарим зүйл дээр тохиролцоо хийсэн юм. Энэ үеэр Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх хуурай ба хэт хуурай бүсийн судалгааны институтын захирал профессор Тао Вонгоос тодруулга авлаа. Түүнд Монголын шинжлэх ухааны академийн хүндэт доктор цол олгосон юм, Монголын шинжлэх ухааны академийн хүндэт доктор болсон гадаадын есөн эрдэмтэн байдаг аж. Харин Хятадын эрдэмтдээс анх удаа Тао Вонгод уг цолыг олгож байгаа юм байна. -Танай хүрээлэн цөлжилтийг багасгах ямар аргачлалыг хэрэгжүүлж байгаа вэ? -Манай хүрээлэн цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахаас гадна мөсжилт, цаг уурын дулаарлыг судалдаг. Хятадын цөлжилттэй бүс нутаг бүрт Монголд байгуулах гэж байгаа шиг судалгааны төвүүд барьсан. Тиймээс бид цөлжилтийн эсрэг нэлээд арга хэмжээ авч байна. Мөн элсний сул нүүдлийг зогсоож, газарт нь барьж өгөх талаар технологийг нь боловсруулсан. Аргачлалыг нь ч гаргаад байгаа. Цөлжилт үүссэн газар буюу элсэн цөлөөр төмөр зам явахад хүндрэлтэй байдаг. Учир нь төмөр замыг элс богино хугацаанд дарчихдаг л даа. Харин бид 450 км урт хамгаалалтыг энд ашигласан нь үр дүнгээ өгч төмөр замыг элс нөмрөхөөс сэргийлдэг болсон. Энэ аргачлалыг дэлхийн хэмжээнд зөвхөн манай хүрээлэн хийчхээд байгаа юм. Цөлжилттэй 40 мянган метр квадрат талбайд 20 гаруй жил судалгаа хийсэн. Үүний үр дүнд нүүгээд байгаа элсийг зогсоож цөлжилттэй талбайн хэмжээг