The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:12:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (3)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

1600 Чуулга уулзалтаар Энхтайвны төлөөх Азийн парламентын нийгэмлэгийн тэргүүнийг сонгож, Ази тивийн нийгэм, эдийн засгийн асуудлаар ерөнхий хэлэлцүүлэг хийнэ. Чуулганы бүгд хурлуудаар Олон тулгуурт дэлхий ертөнц ба дэлхийн энх тайван, Эдийн засгийн глобалчлал ба хөгжиж буй улс орнууд, Олон улсын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих нь Олон улсын улс төр, эдийн засгийн шинэ дэг журмыг бий болгох тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Нээлтийн ажиллагаа Бээжинд болж, ерөнхий хуралдаан нь Чүнчинд үргэлжлэх аж. УИХ-ын дарга С.Төмөр-Очир хэлэлцэх асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэх юм байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Базархүү, А.Шагдарсүрэн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Чойдорж нар оржээ. Өдрийн сонин. 2002.04.10. №088 (961) Д.Хулан: Юанын гуйвуулгын үйлчилгээ нэвтэрснээр биедээ их хэмжээний мөнгө авч явах шаардлагагүй болно -Хэзээнээс эхлэн юанийн гуйвуулгыг хийж эхлэв ээ? -Өнгөрсөн долдугаар сард Монгол банк, Хятадын Ардын банкны хүмүүс уулзаж, хоёр талаас нэг нэг арилжааны банкинд харилцах данс нээж, юаниар гуйвуулга хийж, мөн манай аль нэг арилжааны банкны салбарыг Эрээнд нээх асуудлыг судлахаар болсон юм. Тэгээд дээрх асуудлаар хэдэнтээ уулзаад манай талаас “Худалдаа хөгжлийн банк” нөгөө талаас Хятадын Хөдөө аж ахуйн банк харилцан данс нээж, мөнгөн тэмдэгтийн гэрээ байгуулсан. Бид гэрээгээ өнгөрсөн хоёрдугаар сарын таванд байгуулж үйлчилгээ нь энэ сарын аравнаас эхлээд байна. -Тэгэхээр юанын гуйвуулгыг яаж хийх вэ? Энэ нь хүмүүст ямар ашигтай байх вэ? -Манайхан янз бүрийн тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа сэлтийг урдаас ихээр авдаг. Юань авч явахад овор ихтэйгээс хүмүүс ихэвчлэн доллар өвөртлөөд явдаг. Үүнийг солиулахаас эхлүүлээд гээх, хулгайд алдах, гээд бэлэн мөнгө авч явахад эрсдэл их байдаг шүүдээ. Тэгвэл энэ үйлчилгээ нэвтэрснээр дээрх эрсдэлүүд алга болж байгаа юм. Гуйвуулага хйихэд хэцүү зүйл байхгүй. Манай банкинд төгрөгөө тушаачихаад БНХАУ-д очоод Хөдөө Аж Ахуйн банкнаас нь бэлэн мөнгө, эсвэл хүссэн данс руугаа шилжүүлж болно. Хөдөө аж ахуйн банк нь Хятад даяар салбартай цар хүрээгээрээ эхний байруудад ордог банк юм билээ. Монголчууд Хятадын аль ч газар очсон энэ банкаар дамжуулаад бусад банкуудтай харилцаж болно. -Эндээс төгрөгөө өгсөн хүмүүс тэндээс юаниа ямар ханшаар бодож авах вэ, бас үйлчилгээний хөлс нь хэд байх бол? -Бид валютын захын ханштай өрсөлдөхүйц ханштай байлгана. Мэдээж ханш маань цаг тутамд хэлбэлзэж байдаг. Бид өдөр бүр судалгаа хийж, ханшаа тогтооно. 100 мянга хүртлэх юаниас 20 мянга, үүнээс дээш бол 30 мянган төгрөгийн шимтгэл төлнө. -Харин бэлэн мөнгө гаргахад хэдий хэмжээний шимтгэл төлөх вэ?


1601 -Ямар ч шимтгэл төлөхгүй. Бид энэ ажлыг эхлүүлэхийн өмнө нэлээд судалгаа хийсэн юм. Тэгээд дансанд шилжүүлэх, эндээс төгрөг, тэндээс юань бэлнээр авахад шимтгэл авахгүй байхаар шийдсэн. Мөнгөө хийгээд найман цагийн дотор л нөгөө дансанд шилжиж орох болно. -Юанын гуйвуулга хийдэг өөр банк манайд манайд бий юу? -Манай банк дэлхийн 130 гаруй орны банктай харилцдаг. Монголын арилжааны банкнуудыг гадаад активын 68 хувь ноогддог гэдэг утгаараа ч туршлага ихтэй. Одоогоор ганцхан манай банк юанын гуйвуулга хийж байна. -Хүмүүс энэ үйлчилгээгээр хэр үйлчлүүлж байна? -Хүмүүс үүнийг их сайнаар хүлээн авч байгаа. Үйлчилгээ эхэлснээс хойш манайхаас хоёр сая юанын гуйвуулга хийгдэж, Хятадаас гуйвуулга хийгдэж, Хятадаас зургаан сая юанын гуйвуулга ирсэн байна. Ийм үйлчилгээг нээгдээгүй байхад л хүмүүс сонирхож асуугаад байсан. -Манайхан сүүлийн үед картын үйлчилгээнд нэлээд дадаж байх шиг. Танайд нэвтрүүлдэг “viza” картын хэрэглэгч хэн болсон бэ? -Тийм ээ, хүмүүс карт нь өдөр тутмын хэрэглээ гэдгийг ойлгох болсон. Одоо “viza” картын 5000 хэрэглэгч байна. Гэхдээ бид оны эцэст 16 мянга болохоор ажиллаж байгаа л даа. Энэ нь тийм ч хэцүү биш гэж бид ойлгож байгаа. 48 сая хүн амтай БНСУ-д л гэхэд гурван жилийн өмнө 43 сая картын хэрэглэгч байсан бол одоо 98 сая болсон байна. Энэ нь 20-иос дээш насны хүн дунджаар дөрвөн карттай байна гэсэн үг. Дээрх баримтаас харахад ч бидний төлөвлөсөн 16 мянга бол их тоо биш юм. Түүнээс гадна бид картын хэрэглэгчдэдээ байнга ашигтай зүйл санал болгож, шинэ бэлэг барихыг боддог. Энэ долоо хоногоос эхлээд “viza” картын хэрэглэгчдэд зарим томоохон ресторан, цэнгээний газар, дэлгүүрт хөнгөлөлт үзүүлэх болоод байна. Ч.Бүжин. Өдрийн сонин. 2002.05.09. №175 (985) Хуан Жахуй: Хятад, Монголын хооронд шийдэгдээгүй зарчмын том асуудал байхгүй БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуйтай манай сурвалжлагч уулзаж ярилцлаа. -Ноён элчин сайд таныг манайхан маш сайн мэддэг. Ингэхэд та Монгол оронтой хэдий үеэс холбогдсон хэрэг вэ? -Би анх 1973 онд танай сайхан оронд ажиллахаар ирсэн. Тэр үед хоёр улсын харилцаа төдийлөн сайн биш байлаа. Түүнээс хойш Монголд ажиллах тав дахь томилолтоо авч нийтдээ 19 дэх жилээ энэ нутагт ажиллаж амьдарч байна. Миний олон найз нөхөд намайг бараг монгол хүн шиг дотносч харьцдагт би баярладаг.


1602 - Та Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар ярилцана уу? -Хятад, Монгол хоёр улс хувь заяаны эрхээр хил залгасан уламжлалт сайн харилцаатай хөршүүд юм. Хоёр улсын харилцаа 1989 онд хэвийн болсноос хойш, бидний хамтын хүчин чармайлтаар улам хурдан хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд хэмжээний харилцан айлчлал байнга хийж, улс төр, эдийн засаг, худалдаа соёл боловсрол, цэрэг зэрэг салбаруудын солилцоо тасралтгүй нэмэгдэж байна. Бидний хооронд улс төрийн шийдэгдээгүй зарчмын том асуудал байхгүй. Эдийн үасаг, худалдааны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, Хятад улс Монгол улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн их хөрөнгө оруулсан орон болсон байна. Олон улсын тавцан дээр хоёр улс харилцан бие биенээ дэмжиж, хамтран ажилладаг боллоо. Товчдоо Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр тогтвортой гүнзгийрэн хөгжиж байна. Хятад Монгол хоёр улс 1994 оны Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ болон 1998 оны хамтарсан мэдэгдлийн үзэл санааг баримталж байж л хоёр орны урт удаан хугацаанд тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцэлтэй сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь шинээр хөгжих болно гэдэгт итгэж байна. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд ноён Н.Энхбаяр манай оронд айлчлал хийсэн нь хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд улам их тус дөхөм үзүүллээ. Хоёр улс ашигт малтмалын баялгийг нээж ашиглах, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаа явуулах өргөн хэтийн төлөвтэй гэж үзэж байна. -БНХАУ өнгөрсөн оны сүүлээр Дэлхийн худалдааны байгууллагын 143 дахь гишүүнээр албан ёсоор элссэн явдал дэлхий дахинаа танай зах зээлийг сонихох, тэнд хөрөнгө оруулах худалдаа хийх сонихлыг төрүүлж байна. Энэ нь манай хоёр орны харилцаанд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ? -Хүнд хэцүү нөхцөлд 13 жилийн турш уйгагүй яриа хэлэлцээр хийснээр Хятад Улс Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-д хэлссэний дараа, Хятадын засгийн газар амласны дагуу импортын гаалийн дундаж тарифийг 2002 оны 16,4 хувийг 2005 онд 10 хувь болгон бууруулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын талаар “Тухайн нутгийн хөрөнгийн эзлэх хувь хэмжээ”, “Гадаад валютын тэнцвэр”, “Бүтээгдэхүүнийг экспортлох харьцаа” зэрэг гурван саад тогтгорыг алхам алхамаар арилгана. Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцоолсноор ирэх таван жилд Хятад улс дэлхийн улс орнуудад 150 сая ам. долларын зах зээл олгох болно. Таван жилийн дараа, цахилгаан холбоо, санхүү болон даатгал зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад хязгаарлахгүй болгох буюу хязгаарлал улам багасна. ДХБ-д элссэн нь манай улсад шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах эдийн засгийн даяарчлалын явцад хурдан оролцох болон улс орныхоо нэгдсэн чадавхийг дээшлүүлэхэд идэвхтэй нөлөө үзүүлнэ.


1603 Хятад улс ДХБ-д элссэн нь Монгол улсаас Хятадад экспортын хэмжээг өргөтгөх болон хөрөнгө оруулахад хязгааргүй бизнесийн завшаан олгох, Монголын эдийн засгийг хөгжжүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. -Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод Монгол эрдэмтдийн VIII дугаар их хурал гэж байна. Үүнтэй холбогдуулан Хятад дахь монгол судлал, ялангуяа түүх соёлын судалгааны талаар товч дурьдвал сонин байх гэж бодож байна? -Хятадын Нийгмийн ухааны академи, Төвийн үндэстний их сургууль, Өвөрмонголын их сургууль, Өвөрмонголын Нийгмийн ухааны Академи, Өвөрмонголын багшийн их сургууль, Өвөрмонголын үндэстний их сургууль, Баруун хойд үндэстний их сургууль зэрэгт Монгол судлал ихээхэн хөгжсөн. Хятадын нэрт монголч эрдэмтэн, Олон улсын монгол судлалын холбооны дэд Ерөнхийлөгч профессор Чингэлтэй нарын 40-өөд монголч эрдэмтэн манай орноос ирж тус их хуралд оролцоно. -Дашрамд хэлэхэд хоёр орны харилцааны эмзэг асуудал бол Монголчуудын түүхийн зарим асуудлаар хоёр орны эрдэмтэд эрс ялгаатай байр суррь баримталдаг. Хятадын зарим судалгааны номонд “Монгол улс хятадын бүрэлдэхүүн хэсэг” гэсэн зүйлүүд ч гарсаар байна? -Хятад Монголын эрдэмтэд түүхийн асуудлыг судлах талаар өөр өөр үзэл бодолтой байдаг нь тэдний хувь хүний хэрэг бөгөөд маргаж мэтгэлзэх нь хэвийн үзэгдэл юм. Таны дурьдсан Хятадын зарим судалгааны номонд “Монгол улс хятадын бүрэлдэхүүн хэсэг” гэсэн зүйл гарсан асуудлын талаар би бодит байдлыг сайн мэдэхгүй байна. Хятад, Монгол хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосон. Шинэ Хятад улс байгуулагдмагц Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний сонсож авсан хөгжлийн замыг хүндэтгэнэ гэж Хятадын удирдагчид Монголын удирдагчдад олон удаа нотолсон. Бид хөрш орнуудын хувьд, ирээдүйгээ харах, Хятад Монголын удиргчдад олон удаа нотолсон. Бид хөрш оронуудын хувьд ирээдүйгээ харах, Хятад Монголын XXI зуунд чиглэх урт удаан хугацаанд тогтвортой эрүүл саруул, харилцан итгэлцэлтэй, сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хүчин чармайлт тавих ёстой. -Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 11 –ний хэрэг явдал нь олон улсын терорризм дэлхийн энх тайван болон тогтвортой байдалд том аюул занал учрууллаа. Энэ хэрэг явдлын дараа, олон улсын байдалд өөрчлөлтүүд гарсан. Улс бүр яриа хэлэлцээ хамтын ажиллагааг идэвхтэй эрэн хайж, терроризмын эсэргүүцэх эвсэл бүрдүүлж, түүнтэй хамтран тэмцэж байна. Танай улсын байр суурь ямар байгаа вэ? -Манай улс аливаа хэлбэрийн терроризмыг цаг ямагт эсэргүүцэж, олон улсын терроризм эсэргүүцэх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог. Терроризмын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахад тодорхой объект байх ёстой бөгөөд гэмгүйчүүдийг хөнөөхөөс зайлсхийх ёстой гэдэг байр суурийг Хятад улс баримталдаг. Дэлхийн олон туйлчлал болон эдийн засгийн даяарчлалын хандлага гүнзгийгээр хөгжиж, мэдээллийн техник, биологийн техникээр төлөөлөх орчин үеийн шинжлэх ухаан-


1604 техник өндөр хурдацтайгаар дэвшин хөгжиж байгаа нь глобалийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өргөн хэтийн төлөвийг нээж байна. Үндэстэн, шашин нутаг дэвсгэр, нөөц баялаг зэрэг хүчин зүйлээс үүдэлтэй бүс нутгийн мөргөлдөөн тасралтгүй гарч, хар тамхи, дүрвэгчийн зэрэг дэлхийн шинжтэй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн эв нэгдэл хамтын ажиллагаа чухал. -Ану дэлхийн тэргүүлэгч гүрэн. Хятад улс бол дэлхийн хамгийн олон хүн амтай , үсрэнгүй том хөгжиж буй орон. Хятад, Америкийн харилцаа сайн бол хоёр улсад төдийгүй Ази, номхон далайн бүс нутагт, дэлхйи дахинд ашигтай юм. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна? -Хятад улс Америктай харилцах харилцааг чухалцлан үзэж, оновчтой хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаагаа Ерөнхийлөгч Ж. Буш илэрхийлсэн. Хятад Америкийн хооронд зарим асуудлаар санал зөрөлдөөн бий. Гэвч хоёр тал эрх тэгш, харилцан ашигтай санаа зөрөлдөөнтэй нөхцөлд нийтлэг зүйлийг эрэн хайх үзэл санааны дагуу хоёр улсын харилцаанд гарсан асуудлыг зохицуулж байж л цаашдын харилцаа гэрэлт хэтийн төлөвтэй байх нь дамжиггүй гэдэгт итгэж байна. -Эдийн засгийн даяарчлал бол өнөөгийн дэлхий дахины саатуулж чадахгүй хөгжлийн чиг хандлага мөн бөгөөд дэлхийн эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Хятад улс даяарчлалыг хэрхэн үзэж байна вэ? -Хөгжсөн орнууд эдийн засгийн даяарчлалаас гол ашиг хүртэж байна. Харин хөгжиж буй орнуудад үүнээс олох ашиг нь бага байгаа бөгөөд даяарчлалын явцын гадна үлдэх аюултай байна. Зөвхөн бүх улс орнууд эрх тэгш байх үндсэн дээр бий болсон даяарчлал нь улс бүрийн хөгжилд нааштай нөлөө үзүүлж, дэлхий дахины эдийн засгийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Манай хоёр улс нэг тивийнх. Азийн улс орнууд бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, харилцан ашигтай хөнгөлөлт үзүүлэх эдийн засгийн хамтын хөгжлийг ахиулах ёстой гэж бодож байна. -Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь 2001 оны зургадугаар сарын 15 -нд байгуулагдсан. Тус байгууллагын үүрэг зорилт болон түүнд Монгол Улс оролцохын ач холбогдол юунд байна гэж та үзэж байна? “Шанхайн таван орон ” бол Хятад, Орос, Казакстан, Кригстан, Тажигстан зэрэг таван улс. Анх 1996 оны дөрөвдүгээр сарын 26 нд санаачилж өнгөрсөн жил албан ёсоор байгуулагдсан. “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага” байгуулагдах тунхаглалд тус байгууллага “НҮБ-ийн үндсэн дүрэм”-ийн зорилго зарчмыг чанд баримталж, гишүүн орнуудын харилцан итгэлцэл, сайн хөршийн найрсаг харилцаа, улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техник, соёл боловсрол зэрэг олон салбарт үр бүтээлтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтворгүй байдлыг хамтран сахин хамгаалж, ардчилсан шударга, оновчтой олон улсын улс төр, эдийн засгийн шинэ дэг журмыг тогтооход түлхэц үзүүлэхэд хүчин зүтгэх болно гэж дурьдсан.


1605 “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-ыг хамгаалж, хөгжилд тус дөхөм үзүүлэхэд оршино. Энэхүү байгууллага нь тус бүс нутгийн ард түмэнд буян авчрах болно гэдэгт бид итгэж байна. Монгол улс бол Хятал улсын найрсаг хөрш орон. Монголын тал “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-д оролцох нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх, Монгол улсаас бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад өөрийн үүргээ гүйцэтгэхэд ашигтай байх болно гэж үзэж байна. -Сүүлийн үед Монголын олон түмний анхаарлыг их татаж байгаа асуудал бол Зүүн Сибирээс Хятад руу татах хийн хоолой Монголын нутгаар дайрах эсэх асуудал юм. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ? - ОХУ-аас Хятад руу татах хийн хоолойн асуудал нь одоо хүртэл шинжлэх ухаантехникийн үндэслэл боловсруулах шатандаа байна. Одоогоор Хятад Оросоос татан оруулах хий ашиглах гол зах зээл болон дамжин өнгөрүүлэх гарц нь цөм Хятадын зүүн хойд нутагт байгаа бөгөөд зах зээлийн эдийн засгийн нөхцөлд аливаа төслийг хэрэгжүүлэхэд юуны өмнө эдийн засгийн үр ашгийг бодолцох ёстой. Энэ нь шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх чухал хүчин зүйлийн нэг юм. -Энэ намар танай эрх баригч намын их хурал болно. Энэ талаар товч ярина уу? -Хятадын коммунист намын XVI их хурал энэ оны намар Бээжин хотноо болно. Энэ нь шинэ зуунд Хятад улсаас социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг хурдасган ахиулах шинэ шатанд орж буй үед болох чухал хурал юм. ХКН-ын дүрмийн дагуу их хурал дээр шинэ намын Төв хороо, Улс төрийн Товчоо, тус товчооны Байнгын хороо болон Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдоно. ХКН-ын XVI их хурлын дараа, Хятад улсын баримталж байгаа шинэчлэлт, нээлттэй байх бодлого өөрчлөгдөхгүй. Хятад улс Дэн Шяопингийн онолын аугаа их тугийг үргэлжлүүлэн мандуулж, “Гурван төлөөлөгч”-ийн шаардлагын дагуу, Хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах, эрх зүйн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, бие даасан хараат бус энх тайванч гадаад бодлогыг үргэлжлүүлэн явуулах, дэлхийн бүх улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бэхжүүлэн, олон улсын шударга, оновчтой улс төр, эдийн засгийн шинэ дэг журмыг тогтооход түлхэц үзүүлэхээр хүчин чармайлт гаргаж, дэлхийн энх тайван болон хөгжлийн эрхэм дээд үйлс хувь нэмрээ оруулах болно. -Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Сониныхоо олон мянган уншигчтай уулзуулах завшаан олгосон та бүхэнд ч баярлаж буйгаа энэ ялдамд илэрхийлье. Ш.Сүхбаатар. Өдрийн сонин. 2002.06.14. №146 (1019) Хятадын засгийн газар 10 сая юанийн тусламж үзүүлж шилжих рублийн өрөө хойшлуулав Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа БНХАУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны сайд Ши Гуаншэн өчигдөр өглөө Үйлдвэр худалдааны сайд Ч.Ганзоригтой ганцаарчилсан уулзалт хийсний дараа хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрт


1606 сэтгүүлч сурвалжлагчдыг оролцуулсан бөгөөд хоёр цаг хийхээр төлөвлөсөн энэ арга хэмжээ нэлээд чөлөөтэй уур амьсгалд болж, бүтэн хагас цагаар хугацаагаа сунгалаа. Монголын тал ноолуур, төмөрлөгийн үйлдвэр, усан цахилгаан барих, ашигт малтмалын орд ашиглах зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал гаргав. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч түүндээ хүрч чаддаггүй. Иймд хамтран ажиллах санал тавьсныг Хятадын тал хүлээн авлаа. Үйлдвэр худалдааны сайд Ч. Ганзориг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг импортын болон нэмүү өртөгийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлж томоохон хөрөнгө оруулагчдын татварыг хөнгөлөх талаар ажиллаж болохыг хэллээ. Зөвшөөрөл хүсэхэд 600 гаруй лиценц авдаг байсныг 90 орчим болгон бууруулсан, хилийн боомт дээр олон давхар шалгалт хийж татвар авдаг байсныг цөөлж нэг удаа авдаг болсон нь хяналтын шалгалтын давхардлыг арилгахад дөхөм болж байгаа зэргийг сайд дурдав. Монгол Улсын хойд урд хил дээр худалдааны чөлөөт бүс..... туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Есдүгээр сард Улаанбаатарт болох хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад Хятадын төлөөлөгчдийг өргөнөөр орохыг урьлаа. БНХАУ-ын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Ши Гуаншэн өмнөд, хойд хил дээрээ чөлөөт бүс байгуулах гэж буй Монголын саналыг сайшааж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн Монголын үзэсгэлэнг Бээжинд гаргахыг дэмжиж байгаагаа хэллээ. Мөн Хятадын олон улсын худалдааны төвийн дарга Монголд айлчлахыг мэдээллэв. Хэлэлцээрийн үйл ажиллагаанд оролцсон Хятадын бизнесийн төлөөлөгчид энэ үеэр саналаа илэрхийлсэн юм. Тэд зэсийн баяжмалыг БНХАУ-д нийлүүлэх, олон улсын жишгээр худалдаа хийх хүсэлтэйгээ хэлж байсан. Монголоос 170 мянган тонн зэсийн баяжмал хүлээн авсан, зэсийн баяжмалын шууд худалдааг өргөжүүлэхийг хүсч байна. Монголын зэсийн ордыг хамтарч ашиглахыг сонирхож байна гэж Шинжлэх ухааны корпорацийн төлөөлөгч ярив. Оюутолгойн зэсийн ордыг хамтарч ашиглах, үүнтэй адил орд байвал судалгаа хийхэд бэлэн байгаагаа өөр нэг компанийн төлөөлөгч Ч.Ганзориг сайдад хэллээ. Үүний дараа Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Ши Гуаншэн нар Хятадын засгийн газраас Монгол улсад үзүүлсэн тусламжийн талаар сайдаас товч ярилцлага авах завшаан тохиолдов. - Таны айлчлалын гол зорилго юунд чиглэж байгаа вэ? Ши Гуаншэн Хятад Монгол хоёр улс хөрш орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлж харилцан нөхөх чиглэлээр ажиллах ирээдүй их байна. 1989 онд хоёр орны харилцаа дахин сэргэснээр эдийн засаг, худалдаа төдийгүй бүх талын хамтын ажиллагаа хөгжих зам нээгдлээ. Өмнө нь Монгол улсад Хятадын талаас хийсэн өндөр хэмжээний айлчлалуудын үр дүнг ажил болгохоор энэ айлчлалыг хийж байна. Хоёр талын уулзалтаар хөрөнгө оруулах ашигт малтмал, ноолуур зэсийн баяжмал үйлдвэрлэх салбарт хамтран ажиллах, Хятадын аж ахуй нэгжүүдийг Монголд байгуулах чиглэлээр санал солилцлоо. Хятадын засгийн газраас Монгол улсад 10 сая юанийн тусламж үзүүлж өмнө төлөх рублийн хугацааг 10 жилээр хойшлуулахаар боллоо. - Монголын талаас Хятадын талд ямар санал дэвшүүлсэн бэ?


1607 Ч.Ганзориг хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа сэргэснээс хойш анх удаа сайдын түвшинд айлчлал хийж байна. Ганцаарчилсан уулзалтаар худалдааг хөгжүүлэх ноолуур, төмөрлөг бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн хивс, хивсэнцэрийг хятадад гаргахад монголын... Мөрөнгийн цахилгаан дамжуулах шугам байгуулах ажлыг хамтарч хийх тухай ярилаа. Оюутолгойд хөрөнгө оруулах боломжийн тухай ч яригдсан. - БНХАУ шилжих рублийн өрөө хойшлуулахаар боллоо. Хэзээ авсан ямар хэмжээний өр юм бэ? -1958, 1960 онд авсан 28,3 сая шилжих рублийн зээлийн өр байдаг. Үүнийг төлөх хугацааг 10 жилээр хойшлууллаа. - Хятадын тал зэсийн баяжмал худалдаж авах сонирхолтой байдаг юм байна. Үүнд учирдаг гол бэрхшээл юу вэ? - Зэсийн баяжмалын гол хэрэглэгч нь БНХАУ. Гэхдээ худалдааг гуравдагч орноор дамжуулж хийдэг. Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хувьд бэрхшээлтэйг бид бүгд мэднэ. Иймд бүтээгдэхүүнээ урьдчилгаа үнийг нь авч байж борлуулдаг. Хятадын хувьд бүтээгдэхүүний үнийг урьдчилж өгөх хууль эрх зүйн орчин байхгүй. Иймд мөнгөтэй компаниудаар дамжуулж худалдаа хийдэг. Саяын уулзалтаар үнээ шууд урьдчилж өгч байхаар тохиролцлоо. Дэлхийн зах зээлийн үнээс доошгүй үнээр зэсийн баяжмалыг нийлүүлэхээр ярилцсан. -Өмнөд хөрш Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэж байна уу? -Хятад улс дараагийн найман жилд худалдааны тарифаа үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах юм. Барааны төрлөөсөө шалтгаалж бууруулах хувь нь өөр. Ер нь дунджаар 17 хувиар худалдааны.... Өдрийн сонин. 2002.06.28.№158 (1031) “Монгол Хун-Хуа” үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзав Энэ сарын 23-ны өдөр Хятад-Монголын хамтарсан “Монгол Хун-Хуа” үйлдвэрт ажиллаж байсан хоёр залуу бүсгүй ажлынхаа байранд цахилгаанд цохиулан амь насаа алдлаа. Өчигдөр 12 цаг 15минутын үед тус үйлдвэрт очиход үйлдвэрийн ослын шалтгааныг тодруулах үүндээс наймдугаар сарын 28 хүртэл амраасан байна. Үйлдвэрийн үүдэн дэх хамгаалалтын албаныхан хэнийг ч оруулахгүй байсан бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг машинд хэдэн залуус ачиж байлаа. Ямар шалтгаанаар нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа ослын тухай үйлдвэрийн удирдлагууд юу гэж дүгнэж байгааг тодруулахыг зорьсон боловч хамгаалалтын албаныхан дотогш нэвтрэхийг огтхон ч зөвшөөрсөнгүй. Утсаар холбогдоход “Одоогоор хариулах боломж байхгүй.Тэгээд ч зөвхөн өмгөөлөгчтэй л хамт ярилцлага өгнө” гэж хариулцгаасан юм. Гэрчүүдийн ярьж байгаагаар тус үйлдвэрт гарсан анхны осол энэ биш ажээ. Тоног төхөөрөмж дутуу оёдлын машин дээр ажиллаж байсны улмаас таван ч ажилтан гар хуруугаа тасдуулж, гэмтээж байсан. Түүнчлэн шаардлага хангаагүй байранд олон хүн ажилуулдаг. Бямба, ням гарагт амраадаггүй, өдөрт олон цагаар ажилуулдаг гэх мэтийн зөрчлүүд их гардаг гэлээ.


1608 Энэ бол бидэнд өгч байгаа асар том сануулга юм. Ганцхан “Монгол Хун-Хуа” ч биш ер нь хувийн үйлдвэрүүдэд ийм зөрчлүүд олонтой гардаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээллэж байсан. Уг нь үйлдвэрийн осол, аюулгүй орчин гээд энэ олон асуудлыг хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын алба хариуцаж, дүүрэг бүрт өөрийн түшмэдээ ажилуулдаг. Үйлдвэр эрхлэх зөвшөөрлийг тэд л шалгаж өгдөг. Шаардлага хангаагүй үйлдвэр аж ахуйн нэгжийг торгох, хаах эрхтэй байдаг “том” хүмүүс. Гэхдээ “Монгол Хун-Хуа” үйлдвэрт ийм осол гарлаа. Хэрэв тэр түшмэд өмнө нь анхааруулсаар байтал шаардлага хүлээж аваагүй бол Монголын Засгийн газраас илүү эрх мэдэлтэй тэр үйлдвэрийг хаах ёстой гээд хэлчихвэл хатуудахгүй л байх. Нөгөө талаар ажилчид эрүүл мэнд, эрхийнхээ төлөө тогтоосон хууль дүрмийг судалж өөрсдийнхөө төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэйг харуулж байна. Үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын мэргэжилтнүүд энэ талаар “Ажилчид маань өнөөдөр авах хэдхэн төгрөгийн улмаас өөрсдийнхөө төлөө тэмцэл хийж чадахгүй байна. Бидний зохиосон жагсаал цуглаанд л гэхэд 60 хувь нь ирээд, 40 хувь нь үйлдвэртээ ажилаа хийгээд л сууж байдаг. Том үйлдвэрүүдийн хувьд тэмцэл илүү үр дүнтэй болдог л доо. Харин жижигхэн цех, гуанзуудын хувьд ажилчдын нийгмийн даатгалаа огт төлөлгүй байж байна шүү дээ. Туршилтын хугацаагаар гээд хүмүүсийг цалингүй ажилуулдаг. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд тийм зүйл байдаггүй. Энэ мэтчилэн олон асуудлууд гардаг” гэж ярьцгаасан юм. Гэмтэл согогийн клиник эмнэлэгийн дүн бүртгэлийн албанаас гаргасан судалгаанаас үзэхэд үйлдвэрийн осол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь илт байлаа. 1990- ээд онд 152 үйлдвэрийн осол гарч байсан бол 1998 онд 270, 1999 онд 501 болтлоо огцом өсөж, 2000 онд 506, 2001 онд 484 болжээ. Эмч нарын ярьж байгаагаар үйлдвэрийн осолд өртөгсдийн дотор барилга байгууламжаас унах, гар, хөл дээрээ тоосго, хавтан унагаах, цахилгаан хөрөөнд эд эрхтнээ гэмтээсэн тохиолдол зонхилох хувийг эзлэх ажээ. Өдрийн сонин. 2002.07.16.№171(1044) Ван И: Улс орон том жижиг, баян ядуу хамаагүй эрх тэгш байх нь чухал БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд ноён Ван И Монголын сэтгүүлч, сурвалжлагчдад дараахь ярилцлагыг өглөө. “Өдрийн сонин” : Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг пэвсгэрээс байгалийн хийн их орд газар илэрчээ. Үүгээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бий юү. ОХУ-аас БНХАУ руу хийн хоолой дамжуулах төслийг хэрэгжүүлэх үү? -Шанжаан Уйгарын өөртөө засах орны байгалийн хийн орд бүх Хятадын дотоодын хэрэгцээг дангаараа хангаж чадахгүй. Хятад улсад жил бүр 80 гаруй мянган тонн байгалийн хий, нефть импортлох хэрэгцээ байна. Цаашдаа ч өдрөөс өдөрт хэмэгдэх байх. Иймд гаднаас нефть, хий импортлох шаардлага гарцаагүй гарна. -Хэрэв ОХУ-аас БНХАУ руу нефть, байгалийн хий дамжуулах хоолой тавих төслийг хэрэгжүүлэх шаардлагатай бол Монгол Улсын нутаг дэвсгэрээр байрлуулах хувилбарыг авч үзэх үү?


1609 -ОХУ-аас БНХАУ байгалийн хий, нефть импортлох хэлэлцээр хийж байгаа. Энэ эдийн засгийн асуудал, тэдгээрийг хаагуур дамжуулах нь эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаална. Монгол Улс байгалийн хий дамжуулах хоолойг нутгаараа дайруулахыг сонирхдог. Энэ нь танай улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх эрмэлзэлтэй байдгийг харуулж байна. БНХАУ, Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ганц төслөөр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй юм. Нэг жишээ дурдахад БНХАУ Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны гол түнш. Газар нутаг хөрш зэргэлдээ, зам харилцаа өргөн тул хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт найдаж байна. -Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон алан хядах үйл ажиллагаанаас хойш дэлхий нийтээрээ терроризмтой тэмцэж байна. Танай орон Афганистан зэрэг дэлхийн халуун цэгийн орнуудтай хаяа нийлдэг. Терроризмыг эсэргүүцэх, түүнээс хамгаалах талаар юу хийж байгаа вэ? -БНХАУ терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж байна. БНХАУ терроризмын уршгаар хохирогч орны нэг. Учир юу вэ гэвэл Афганистанд талибчууд эрх барьж байх үед Дорнод Туркестан гэдэг хүчин тэдэнд дэмжлэг үзүүлж Шинжаан Уйгарын нутаг дэвсгэрт гэмгүй олон түмэнд хохирол учруулсан олон хэрэг үйлдсэн. БНХАУ дэлхийн том гүрний хувьд ч, терроризмын хохирогч орны хувьд ч алан хядлагыг эрс эсэргүүцдэг. Өнөөдрийн байдлаар Афганистанд шинэ Засгийн газартай алан хядлагыг эсэргүүцэх чиглэлээр ижил байр суурьтай байна. Афганистаны төрийн тэргүүн БНХАУ-д айлчлах тохиролцоонд хүрсэн. Афганистаныг сэргээн босгоход зориулж Хятад улс 150 сая ам. долларын тусламж үзүүллээ. -“Зууны мэдээ” сонин: -Энэтхэг, Пакистаны асуудлыг хөрш орны хувьд юу гэж үзэж байна вэ? -Энэтхэг, Пакистаны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дайнаар асуудлыг шийдэж чаддаггүйг түүхийн сургамж нэгэнт харуулсан. Цөмийн зэвсэгтэй хоёр орон дайн байлдааны аргаар асуудлыг шийдэх гэвэл тун аюултай. Хэлэлцээрийн журмаар тохиролцоонд хүрэх нь зөв. Пакистаны Ерөнхийлөгч асуудлыг ийм замаар шийдэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Энэтхэг өмнөд Азийн хамгийн том орны хувьд Пакистаны саналыг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байна. -“25 дугаар суваг” телевиз: -БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр хоёр орны худалдааны харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ? -Гадаад явдлын яам энэ асуудлыг голлон хариуцдаггүй. Гэхдээ Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Хятад улс дэлхийн эдийн засгийн түлхэц өгнө. Хүлээсэн үүргээ ч биелүүлнэ. Импортын гаалийн тарифыг 12 хувь хүртэл буурууллаа. Монгол Улс, Хятад Улсын худалдааны эргэлт жилд 360 сая ам. долларт хүрч байна. Хятад улс жилд 500 тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлт хийдэг. Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа улам хөгжих ёстой. Аль ч орон хөрштэйгээ нэн түрүүнд харилцаагаа хөгжүүлэхийг хүсдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш анхны айлчлалаа Латин Америкаас эхэлсэн. ОХУ ч хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэхийг хүсч байна. Иймд Монгол, Хятадын харилцааг өргөжүүлэх ирээдүй их байна.


1610 -“Монголын радио”: -БНХАУ-ын баруун бүсийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ? Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын баруун аймгуудын хөгжилд нөлөөлөх үү? -Хятад улс далайн эргийн буюу зүүн бүсийн мужуудаас эхэлж улс орноо хөгжүүлсэн. Одоо баруун бүсээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Дунд, баруун бүсийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулж эхэллээ. Баруун бүсийг хөгжүүлэх нь хөрш орнуудын хувьд ч чухал нөлөө үзүүлнэ. Монголчууд Хятадад болж буй өөрчлөлтийг сайн мэдэхийн тулд ирж үзэж байх нь чухал. Онгоцоор нэг цаг 30 минут л явдаг шүү дээ. Улс орнууд том, жижиг, баян ядуу байх нь хамаагүй. Эрх тэгш байх нь чухал. Хятад улс баруун бүсээ хөгжүүлэхийн зэрэгцээ бусад улс орнуудын хөгжилд ч туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улс газар зүйн байрлалын хувьд давуу тул Хятадын аль ч бүс нутагтай хамтран ажиллах боломжтой. Д.Оюунцэцэг. Өдрийн сонин. 2002.09.16. №223(1096) Хөх хотод эмчлүүлэгсэд ихэссэн Хүндхэн өвчин туссан монголчуудын зорьдог Өвөрмонголын Хятад Монголын эмнэлэгийн хорооны дэд дарга, зөвлөх эмч, дэд профессор Ш.Өлзийтөгсийг Монголд ирээд байхад нь уулзлаа. - Монголчуудын олноороо явж эмчлүүлэх болсон, танай эмнэлэгийн талаарх яриагаар ярилцлагаа эхэлье. - Манай эмнэлэг 1958 онд байгуулагдсан. Анх 100 гаруй эмч сувилагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо даруй 800 болж өргөжсөн. Нийт 40-өөд их тасагтай. Манай эмнэлэгт Хятад болон Монгол эмнэлэгийн судалгаа шинжилгээний ажил туйлын сайн хөгжсөн гэж хэлж болох юм. Жишээ нь : монгол эм, эмнэлэгээр саа өвчнийг эдгээх ажил байна. Энэ судалгааг хийж амьдралд хэрэгжүүлснээр БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хоёрдугаар зэргийн шагналыг хүртлээ. Мөн цусны өвчтэй тэмцэх судалгааны ажил ч хийгдсэн. Үр дүнг нь хэлэлцээд манай ӨМӨЗО-ны хоёрдугаар зэргийн шагналыг хүртсэн. Харин Хятад эмээр зүрхний өвчнийг эмчилдэг аргаараа дээд зэргийн шагналыг хүртлээ. Энэ бүгдээс үзэхэд эрдэм шинжилгээний тал дээр ойрын хэдэн жилд байгаагүй амжилт гарсан. Өвөрмонголын Хятад-Монгол эмнэлэгийн хороо нь Монголын эмнэлэгийн байгууллагатай 1990-ээд оны эхэн үеэс хамтран ажиллах болсон үүний үр дүнд харилцан туршлага солилцож ирсэн. Үүний үр дүнд уламжлалт аргаар яг ямар өвчнийг эмчлэх нь зүйтэй болохыг ерөнхийд нь судалж мэдсэн. Түүнчлэн Америк, Япон, Солонгос гэх зэрэг хөгжсөн улсын эрдэмтэдтэй хамтран ажилладаг. - Та энд байх хугацаандаа үзлэг хийх үү. Монголд хэр удах вэ? - Улаанбаатар хотод үзлэг хийхгүй. Өмнө нь манай эмнэлэгт үзүүлж байсан иргэд биднийг ирснийг дуулаад үзүүлэх хүсэлт тавьж байгаа. Тэднийгээ үзэх байх. Харин ирэх ням гаргаас эхлэн Дундговь аймгийн хэдэн сумдаар явж үзлэг хийнэ. Тэндхийн иргэдийг ямар ч төлбөргүйгээр үзнэ. Ер нь Монголд 10 хонох байх.


1611 - Монголчууд танай эмнэлэгт ихээр очиж шинжилгээ хийлгэж оношлогоо тогтоолгодог. Зарим нь ч эмчлүүлээд ирдэг? - Монголчууд Хөх хотод очиж эмчлүүлэх нь ихэссэн. Үүнийг дагаад манайд хувийн эмнэлэг олноор байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хувийн эмнэлэгийнхэн монголчуудын ирдэг нисэх онгоцны буудал, төмөр замын өртөөн дээрээс манай эмнэлэгт хүргэж өгнө,шинжилгээ хийлгэж өгнө, эмчилгээ хийнэ гээд багагүй чирэгдэл учруулах болсон. Тиймээс энэ талаар анхаарахад гэмгүй байх. -Монголоос очиж эмчлүүлж байгаа иргэдээс хэдий хэмжээний хөлс авдаг вэ? Ер нь эмчлүүлэхээр очиж байгаа иргэд хэдий хэмжээний мөнгөтэй очиход болох бол. - Манай эмнэлэг Монголын өвчтөнийг БНХАУ-ын тэргүүлэгч Зян Зэминь хэлсэн заавраар Хятад ард улсын иргэдтэй адил мөнгө хураана гэсний дагуу адил үнээр үйлчилдэг. Жишээлбэл: Зүрхний өвчтэй хүн ирлээ гэхэд шинжлүүлээд зохих эм тангаа авлаа гэхэд нийлээд 2000 гаруй юань төлнө. - Хэвтэж эмчлүүлэхэд...? - Энэ бүгд нь ороод Харин хоол ундаа өөрсдөө гаргана шүү дээ. - Манайхаас очиж буй иргэд эмчилгээ хийлгэхийн тулд заавал шинжилгээ хийлгэх ёстой юу. Картыг нь үндэслэж эмчилгээ бичих үү? - Юутай ч бидэнд манайд ирж эмчлүүлэх тухайгаа мэдэгдэх юм бол үнэ хөлс авалгүйгээр тосч авч үйлчилнэ. Үүний тулд манай эмнэлэг рүү утасдах хэрэгтэй. Утас: 6262567, Шинжилгээ хилгэснээр эмчилгээ эхэлнэ. Удаан жил өвчилсөн иргэдийг хурдан хугацаанд эдгээх туршлага бидэнд бий. - Монголоос хэр олон хүн очиж үйлчлүүлдэг бол? - Нийт 100 өвчтөн байлаа гэхэд 40 нь ар Монголын иргэд байдаг. Тиймээс өвчнийх нь талаарх мэдээллийг тайлбарлаж өгөхөд орчуулга шаардлагатай гэсэн тохиолдолд үнэгүй үйлчилдэг. Түүнээс зууч, орчуулагчийн хөлс энэ тэр гэж мөнгө авахгүй. Тэр ч утгаараа сүүлийн хэдэн жилд Хөх хотод очиж эмчлүүлж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн жилд л гэхэд нийт 800 иргэн ирж эмчлүүлсэн байгаа юм. - Монголчууд ихэвчлэн ямар өвчнөөр өвчилсөн байх юм бэ? - Үзүүлж буй иргэдийн ихэнх нь зүрх судасны өвчтэй байдаг. Дараа нь удаан явцтай элэгний өвчин орно. Хүүхдүүдийн хувьд бол тархины даралттай хүүхдүүд их төрдөг болжээ. Тиймээс ийм өвчтэй хүүхдүүд ихээр ирж байна. Зүрх судасны өвчин элбэг нь хүмүүсийн идэж ууж байгаатай салшгүй холбоотой юм. Мах, тос, илүүтэй хэрэглэснээс хүмүүсийн зүрх ихээр өөхөлж байна. Тиймээс өвдөхөөсөө өмнө хэрэглээгээр зохицуулахад л болно. Өдрийн сонин. 2002.10.08.№245 (118)


1612 2003 он Монгол хэлний тайлбар толь Өвөрмонголд хэвлэгдлээ Бидний сайн мэдэх Я.Цэвэлийн ногоон толь буюу Монгол хэлний тайлбар толь шинэчлэгдсэн маягаар дахин хэвлэгджээ. Гэхдээ үүнийг дан монгол бичгээр Өвөрмонголд цөөн тоогоор гаргасан бөгөөд Цэвэлийн хүү Шагдарсүрэнгээс албан ёсоор зөвшөөрөл авсан байна. Энэхүү тайлбар толь нь анх хэвлэгдэснээс хойш 40 шахам жил болж байгаа бөгөөд өдгөө нэгэнт ховор номын тоонд зүй ёсоор ордог.Тиймээс Ц.Шагдарсүрэн аавынхаа зохиосон толь бичигт нэмж гурван мянга гаруй үг оруулан дахин хэвлэхээр бэлтгээд байгаа аж. Монгол хэлний товч тайлбар толь бичиг 30 мянга гаруй үгтэй бөгөөд орчин цагийн монгол хэлний хамгийн томоохон бүтээлд тооцогддог аж. Өдрийн сонин. 2003.01.04.№003(1192) Боловсруулаагүй түүхий эдийг Хятадын хилээр нэвтрүүлэхгүй Улирлын чанартай түр нээгддэг БНХАУ-тай хил залгаа Өмнөговийн “Шивээ хиагт”, Говь-Алтайн “Бургастай”, Ховдын “Байдаг”, Сүхбаатарын “Бичигт” боомтууд ирэх сард нээгдэнэ. Үүнтэй холбогдуулан тус улсаас ирэх гуравдугаар сарын 1-нээс үйлдвэрлэлийн аргаар боловсруулалт хийгээгүй малын гаралтай түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон гэдгээ манай Гаалийн ерөнхий газарт албан ёсоор мэдэгджээ. Улсын стандартын дагуу боловсруулж бэлтгэсэн, итгэмжлэгдсэн лабораторын дүгнэлт бүхий тослогын хэмжээ нь 0,8 хувиас бага, угааж цэвэрлэсэн ноолуур хонины ноосон түүдэг, хогийг нь арилгасан ноос, хуурай, нойтон, цэнхэр болон илдсэн арьс, адууны ширэнд экспортын бүрдүүлэлт хийх аж. Манай улсад шүлхий өвчин гарснаас хойш БНХАУ өөрийн хэлээр малын гаралтай боловсруулаагүй түүхий эдийг оруулахгүй байхаар тогтоосон юм. Б.Одмаа. Өдрийн сонин. 2003.02.28. №048(1237) Монгол охин Бээжин хотоос ирж оролцлоо “Монголын сайхан бүсгүй” 2003 тэмцээнд оролцсон Г.Номинтой ярилцлаа. - Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? - Намайг Ганбаатарын Номин гэдэг. Би Бээжингийн эдийн засгийн технологийн дээд сургуулийн нэгдүгээр курсд сурч байна. Өмнө нь Бээжинд Хятад хэлний багш орчуулгын анги төгссөн. - Бэлтгэл хэр байв. Тэмцээний үеэр сандарч, мэгдэх зүйл бишгүй байсан биз? - Тэмцээний бүртгэлээс хожимдож ирсэн учир бэлтгэлд бүрэн хамрагдаж чадаагүй. Дашрамд хэлэхэд Хатан-Эрдэнэ холбооны тэргүүлэгч Энхсайхан, Байгаль эгч нарт сэтгэлээсээ тусалж миний имижийг бүрдүүлж өгсөн имиж мейкер Төгөлдөр ах, гоо сайхны салоны Эрдэнэбулган, дизайнер Мөнхбаясгалан, оёдолчид, Уянга эгч, гэрэл зургийн Фужи агентлаг болон найз нартаа танай сониноор дамжуулан талархалаа илэрхийлье.


1613 Энэ тэмцээнд оролцоход ээж маань их дэмжиж тусалсан. Хэрэв миний имиж, гадаад байдал ялгарч байсан бол тэр хүмүүсийн ач юм шүү. - Тэмцээний талаар ямар сэтгэгдэлтэй байна? - Тэгээд ч энэ тэмцээнд оролцсоноор их зүйлийг мэдэж авсан. Тэмцээний талаар багш нартаа, ангийнхандаа очиж үзүүлнэ. Зөндөө бичлэг, зурагнууд авч явна. Энэ тэмцээнд оролцсоноор олон найзтай болж тэднээс их юм сурсан. Би ийм тэмцээнд урьд нь оролцож байгаагүй учир сандарч байсан. Би зураг зурах дуртай. Дуучин Жавхлан ахтай дуулах жавшаан олдсон учир энэ завшааныг алдахгүй дуулсан нь надад их мартагдашгүй дурсамж үлдээсэн. Тэмцээнд оролцсон бүх охидод хичээл сурлагын амжилт хүсье. - Сургууль чинь амраа юу? Хэзээ буцах вэ? - Маргааш буцна. Энэ хэдэн хоног миний амьдралд мартагдашгүй дурсамжтай үйл явдал боллоо. Би энэ тэмцээнд оролцсноороо сэтгэл өндөр байна. - Баярлалаа. Танд хичээл сурлагын өндөр амжилт хүсье! Г.Отгоо. Өдрийн сонин. 2003.12.01.№286(1475) Хятдад суралцах оюутны тоог нэмнэ БСШУ-ны сайд А.Цанжид тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Боловсролын сайдын урилгаар өнгөрсөн сарын 23-30-ны хооронд БНХАУ-д айлчлаад иржээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан УИХ-ын гишүүн Б.Баатарзоригт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид хэд хэдэн салбарын сайдтай уулзаж ярилцжээ. Энэ үеэр Монголоос Хятдад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх Монголын ЕБСиудыг компьютержүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн Хятадын тал амалсан байна. Мөн ирэх оны дөрөвдүгээр сард Хятадын соёлын өдрүүдийг Монголд зохион байгуулахаар хоёр тал ярилцаж тохиролцжээ. Шинжлэх ухаан, технологийн сайдтай уулзахдаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах талаар судалгаа хийх, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах талаар ярьсан байна. Манай төлөөлөгчид Бээжингийн их сургууль болон Багшийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. Ер нь БНХАУ өөрийн орны хөгжлийн давуу талыг боловсрол гэж үздэг аж. Тиймээс гадаад суралцаж буй оюутнууддаа анхаарлаа их тавьдаг гэнэ. Харин БНХАУ-д сурч буй гадаад оюутны тоог монголчууд тэргүүлдэг аж. Зөвхөн засгийн газрын шугамаар л гэхэд 160-аад оюутанг суралцаж байгаа юм байна. Д.Далай. Өдрийн сонин. 2003.12.04.№289(1478) Гао Шимао: Хятад улс Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн найдвартай түнш -Монголын хөдөө нутгаар аялаж үзсэн үү. Эхлээд хаана очихоор төлөвлөсөн бэ? -Би түрүүнд нь Монголд ажиллаж байхдаа Улаанбаатараас өөр газар луу ганцхан удаа явсан. Биднийг хөдөө явуулдаггүй байсан юм. Ганц удаа Улаанбаатараас гарахдаа Жаргалантад очсон. Тэнд нэг настай Хятад хүн, хүнд өвчлөөд энэ тухай Монголын цагдаагийн газар мэдээ өгч түүнд тусламж үзүүлэхээр явсан юм. Ингэж ганц удаа боломж олдож Улаанбаатараас гарч Монголын үзэсгэлэнт тал газрыг үзэх завшаан олдсон. Монголд


1614 ирэхээсээ өмнө энд сууж байсан зургаан элчин сайдад бараалхаж уулзсан юм. Тэд бүгдээрээ Монголын тал үзэсгэлэнтэй заавал очиж үзээрэй гэж байсан. Ний нуугүй хэлэхэд Монголын хөдөө нутгаар явж үзээгүй. Одоо заавал явж үзнэ. Эхлээд хаана очих вэ гэвэл ямар газраас түрүүлж урих нь вэ гэдгийг харж байна. /инээв/ -Та урьд нь ямар орнуудад дипломат ажил хашиж байсан бэ? Монголд ирж ажиллахыг өөрөө санаачилсан уу, эсвэл томилогдсон уу? Хэрэв томилогдсон бол саналыг хэрхэн хүлээж авсан бэ? -Монголд ирэхээсээ өмнө Энэтхэг, Канад, Италид дипломат алба хашиж явлаа. Энэтхэгийн консулын газрын атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаар, Канадад зөвлөхөөр Италд Милан дахь ерөнхий консулаар ажиллаж байсан. Дипломат албан тушаалд нэг нэг шатаар дэвшсэн дипломатч хүн. Монголд бол томилогдож ирсэн. Гэхдээ бас хүсэлтээрээ ирсэн гэж болно. Өмнө нь Монгол хэл сурч байсан. Одоо түүнийгээ сэргээх бодолтой байна. Бас Англи хэлтэй. Олон монгол хүн англиар ярьдаг гэж сонссон. Энэ нь миний ажилд их дөхөм байх болно. Би Монголд найрсаг сэтгэлтэй хүний хувьд энд томилогдож ажиллахдаа их дуртай байгаа. Энд ажил хэрэгч үйл ажиллагаа явуулж хоёр ард түмэнд буян үйлдэхэд бэлэн байна. Манай гадаад явдлын яам намайг Монголд суухад хамгийн тохирох элчин гэж томилж явуулсан. Бид ч бас өөрийгөө тэгж үзэж байгаа. -Монголд ирээд ажлаа юунаас эхэлсэн бэ? -Орчин үеийн дэлхийн чиг хандлагыг харахад улс орнуудын харилцаанд эдийн засгийн харилцаа голлох байр суурь эзэлдэг. Ухаантай стандартад нийцсэн дипломатч хүн бол хоёр орны эдийн засгийн хөгжил, ард түмнүүдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа миний ажлын анхаарлын төвд байх ёстой юм. Үүнээс гадна соёл боловсрол, шашин, аюулгүй байдал, спортын солилцоо чухал. Дипломатч хүний хувьд улс төрийн харилцаа нь миний анхаарал тавих уламжлалт асуудал. Хоёр орны улс төрийн харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт тавина. Эдийн засгийн харилцаанаас миний ажил эхлэх болно. -Хоёр орны харилцаа, түншлэлийн харилцаанд дэвшин өргөжсөн таатай үед та элчингээр ирлээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд өөр ямар ажилд гол анхаарлаа чиглүүлэх вэ? -Сүүлийн арваад жилд хоёр орны харилцаа их хөгжсөн. Энэ оны зургадугаар сарын эхээр Хятад улсын дарга Ху Жинтао Монголд айлчлахдаа хоёр орны харилцааг найрсаг хөршийн итгэлцсэн түншлэлийн хэмжээнд дэвшүүлсэн. Энэ нь хоёр орны харилцаа олон жил найрсагаар хөгжсөний үр дүн. Үүнийг хоёр орны тэргүүн нар өнөөгийн хоёр орны харилцааг харгалзаж дэвшүүлсэн бөгөөд шинэ үеийг нээснээрээ ач холбогдолтой. Хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хийх ажил олон бий. Одоо Хятад улс хөршдөө найрсагаар хандаж, хөрштэйгөө түншлэлээр зэрэгцэн орших найрсаг хөршийн бодлого баримталж байгаа. Мөн хөршид найрсагаар хандаж, хөршийг баяжуулах бодлого баримталдаг. Энэ завшааныг ашиглаж хөршийг баяжуулах бодлогыг онцлон танилцуулмаар байна. Би өнгөрсөн долоо хоногт МУИС-т “Алтан боломжийг дайчилж Хятад, Монгол хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэе” сэдвээр лекц уншсан.


1615 Ирэх 20 жил бол хоёр орны харилцааг хөгжүүлэх боломжийн үе гэдгийг дурьдсан. Хятад улс 2020 он гэхэд дунд зэргийн баян чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах төлөвлөгөөтэй. Энэ хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөв дахин өсч, улс төрийн талаар ардчилал, хууль ёсыг тогтоож хүний хөгжлийн талаар иргэдэд шинжлэх ухаан, технологи эзэмшүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хадгалах болно. Хэдхэн өдрийн өмнө манай ерөнхий сайд Вэн Забао АНУ-д айлчлахдаа ирэх 20 жилд Хятадын эдийн засаг хурдан, эрүүл саруулаар хөгжинө гэж хариуцлагатайгаар ярьсан. 1 тэр бум 300 сая хүн амтай улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнээ дөрөв дахин өсгөвөл түүний эдийн засгийн нийт хэмжээ ямар болохыг та бодоорой. Ирээдүйд Хятад улс баян чинээлэг, цэцэглэн хөгжсөн орон болно гэдэгт би бүрэн итгэж байна. Манай хөрш орны хувьд Монгол улс энэ сайхан боломжийг ашиглаж өөрийгөө хөгжүүлэн баяжуулна гэж найддаг. Энэ хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа ялангуяа эдийн засгийн талаар хийх ажил их бий. Танай засгийн газраас улс орноо хөгжүүлэх стратег боловсруулсныг би мэдэж байгаа. Монголд ирээд удаагүй нэг арга хэмжээнд оролцохдоо танай ерөнхий сайд Н.Энхбаярын дэвшүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийг боловсруулах чиглэлээр найман санаачилага гаргасныг сонсоод санал нэгтэй байсан. Манай Ху Жинтао даргыг Монголд айлчлахад дэд бүтцийг хөгжүүлэх, байгалийн баялагийг ашиглах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хоёр Ерөнхийлөгч тохирсон. Мянганы зам төсөл, байгалийн баялагийн ашиглалт, дэд бүтцийн хөгжил нь танай улсын эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур байх болно. Аялал жуулчлалын салбар ч Монголын хөгжлийн шинэ хөгжлийн голомт болно гэж би үзэж байна. Энэ жилийг танай засгийн газар Монголд зочлох жил гэж зарласан. Танай жуулчлал, цахилгаан холбоо, мэдээллийн технологи, барилга зэрэг салбар хөгжих ирээдүйтэй. Эдгээр салбарт Хятад улс танай хамгийн найдвартай, хмгийн тохирох түнш болно. Манай компаниудыг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Монголын хууль тогтоомжийг мөрдөх зан заншлыг хүндэтгэх, Монголын хөгжилд зохих хувь нэмрээ оруулах талаар миний бие, манай ЭСЯ өөрийн улсаас ажиллаж буй компани, бизнесменүүдэд зөвлөмж, тусламж үзүүлэх болно. Эцэст нь хоёр орны найрсаг хөршийн итгэлцсэн түншлэлийн харилцаа гэдэг ойлголтод тайлбар өгөхийг хүсч байна. Энэ нь улс төрийн талаар харилцан итгэлцэж, эдийн засгийн талаар хамтран ажиллаж, аюулгүй байдлын талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэсэн үг. Ингэвэл манай хоёр орны харилцаа зөв, эрүүл саруул замаар явах болно. - Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар танай оронд айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Танай талаас Монголд хийх дээд хэмжээний айлчлал ойрын үед бий юу? -Дээд хэмжээний айлчлалууд хоёр орны харилцаанд чухал үүрэгтэй. Манай ЭСЯ миний бие үүнийг идэвхжүүлэх талаар ажиллаж байна. Харин одоогоор манай талын дээд хэмжээний ямар албан тушаалтан Монголд айлчлах вэ? гэдэг талаар тодорхой мэдээ алга.


1616 -Таныг дипломат ажлын их туршлагатай, өргөн цар хүрээтэй сэтгэдэг элчин гэж тантай уулзсан манай албаны хүмүүс үнэлж байна. Дипломатч хүнд ямар чанар хэрэгтэй вэ? - Дипломатч хүн юуны өмнө эх оронч байх ёстой. Харин элчин сайд хүн зөвхөн өөрийнхөө эх орныг төдийгүй суугаа орноо хүндлэх ёстой. Элчин хүн хоёр ороны харилцан ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх учиртай. Энэ бол миний дипломатч ажлын гол туршлага. Монголд ирэхээсээ өмнө 32 жил дипломат алба хашсан. Эхний зургаан жилд нь дипломат албаны жирийн цэрэг байсан. Тэгээд л шат шатаар ахисан. -Өмнө нь ажиллаж байсан орнуудынхаа тухай таатай дурсамжаасаа хуваалцана уу? -Энэтхэг их баян түүхтэй орон. Энэтхэгт очиход түүх соёлын далайд умбасан юм шиг санагдаж байсан. Тэр далайн дусал нарны туяатай гэж хэлэж болно. Энэтхэг орон миний дипломат ажилд гүн нөлөө үзүүлсэн. Энэтхэгийн тухай олон нийтлэл бичиж байлаа. Бас тэдний соёлын тухай ном орчуулсан. Энэтхэгтэй холбоотой кино зохиол бичсэн. Тавдугаар Далай Ламын тухай кино найруулсан. Монгол Улс Буддын шашинтай орны хувьд надад их таатай байна. Канад бол үзэсгэлэнт уулстай цэвэр агаартай орон. Цогтой, жавхаатай залуу улс Монголтой адилхан хүйтэн. Намайг энд ирэхэд хүмүүс Монголд хүйтэн байна уу гэж асууж байсан. Канадын хүйтэнд дасчихсан болохоор би зүгээрээ гэж хариулдаг. Канадад байхдаа найзтайгаа хамт Канадын Ерөнхий сайд асан Кредианы бичсэн намтрыг орчуулсан. Итали бол Европын хамгийн их түүхтэй улс. Тэр түүхэн соёл нь гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Итали бол европын соёлын сэргэн мандалтын голомт, баялаг түүхтэй улс. Тэдний гайхамшигт урлаг надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ гурван орны тухай дурсамжаа дүгнэж хэлэхэд би амьдралд хайртай, баялаг сэтгэлтэй хүн. Ажиллаж байсан газар бүрээ дурсаж, ард түмнийг нь санаж байдаг. Өнөөдөр бас ийм сэтгэлтэйгээр Монголд эргэж ирлээ. -Та өөрийнхөө бага залуу нас, сонирхдог зүйлийнхээ тухай ярина уу? -Намайг балчир байхад манай улс чөлөөлөгдөөгүй байсан. Миний бага нас БНХАУыг тунхагласны анхны жилүүдийн хүнд үеийг туулсан. Бас соёлын хувьсгалын хүнд үе байсан. сүүлийн 20 жилд манай улс нээлттэй бодлого явуулж шинэчлэлт хийх үеийг туулж байна. Би бол хятадын шинэ үеийн түүхийг мэдэх хүн. Манайхан Мао Зедун, Дэн Сяолин дараг нарыг хүндэтгэдэг. Мао Зедун Хятадл улсын байгуулсан бол Дэн Сяолин ард түмнийг баяжуулсан. Зян Земинь, Ху Жинтао дарга нарыг ч хүндэтгэдэг. Зян Земинь даргын үед Хятад улс түргэн хөгжлийн замд орсон бол Ху Жинтао дарга Хятадын ард түмнийг баян чинээлэг амьдралын замд алхуулж байна. -Хэрэв та дипломат ажилтан болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ? -Би багадаа тэнгэрийн оддыг хараад одон оронч болохыг мөрөөддөг байсан. Дараа нь жаахан том болоод усан цэргийн малгай гоё харагддаг болж усан цэрэг болно гэж хүсдэг боллоо. Харин дипломат болсны дараа кино найруулна гэж бодох болсон. Харин яг одоо хамгийн сайн элчин сайд болох ганц хүсэл байна.


1617 -БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн амласан 300 сая ам.долларын зээлийг хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэхийг та Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзахдаа санал болгожээ. Зээлийг хэрэгжүүлсэний эцсийн үр дүнд юу байх вэ? -Энэ нь хоёр орны харилцааны түүхэнд хамгийн их хэмжээний зээл юм.Түүнийг хоёр талын тохирсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгалийн баялагийг ашиглах салбарын хамтын ажиллагаанд зарцуулана гэж бодож байна. 300 сая ам долларын хөнгөлөлтэй зээл олгох нь шинэ зуунд Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Хятад улсаас авсан чухал арга хэмжээ юм. Хэрэв хоёр орны хамтын ажиллагааг том дэлгэмэл зурагтай зүйрлэвэл түүнд дээрх анхны цэцэг нь энэ зээл юм. Анхны цэцгийг сайн ургуулбал олон сайхан цэцэг ургана. Тэгвэл энэ анхны цэцгийг дэд бүтцийг хөгжүүлэх, баялгыг ашиглах салбарт ургуулъя. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн том төлөвлөгөө хийсэн. 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл танай улсын хөгжилд хүч нэмэрлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. -Та гэр бүлийнхнийгээ танилцуулна уу? -Манайх гурван ам бүлтэй. Хошигнож хэлбэл нэг эхнэр , нэг охинтой. Эхнэр маань манай улсаас Энэтхэгт суугаа ЭСЯ-нд ажилладаг. Бас дипломатч хүн. Консулын ажил хэргийг хариуцдаг. Аль болох түргэн Монголд ирж хамт ажиллааасай гэж хүсдэг. Охин маань Бээжингийн аж үйлдвэрийн их сургууль төгсөөд, Австралид үргэлжлүүлэн сурсан. Одоо Бээжинд байгаа. Улс орондоо мэргэжлээрээ хувь нэмрээ оруулна гэж найддаг. -Та сонин сэтгүүлүүд, сэтгүүлчдын талаар ямар бодолтой явдаг вэ? -Танай сонин Монголд том, нэртэй сонин гэж мэддэг. Хэдийгээр би монголоор уншихдаа удаан ч өдөр бүр сонин уншдаг. Хятдад сэтгүүлчдийг титэмгүй ван гэж нэрлэдэг. Монголд сэтгүүлч бол чөлөөтэй мэргэжил. Гагцхүү бодитой ажил хэрэгчээр бичиж нийтэлж байгаасай гэж хүсдэг. Намайг Италид ажиллаж байхад тэндэхийн нэг сэтгүүлч Төвдийн тухай асуудал хөндөж ярьсан юм. Тэр надаас “Төвдөд байгаа долоон жил”гэдэг Америкт хийсэн домог үзсэн үү? гэж асуусан. Үзсэн гэж хэлэхэд энэ кинонд гардаг зүйл үнэн үү, худал уу гэж сонирхсон. Би түүнд хэрэв та телевизийн сурвалжлагч байгаад зөвхөн Миланы гудамжин дахь тамхины иш, хог хаягдалын зургийг авбал энэ хотыг дэлхийд нэртэй том хот гэж дүгнэх үү. Зөвхөн муу талын нь үзүүлээд Миланы үзэсгэлэнт барилга байгууламжийг харуулахгүй бол өрөөсгөл шүү дээ “Төвдөд байгаа долоон жил”гэдэг кино зөвхөн өрөөсгөл талыг тусгаж, тэндэхийн шашны эрх чөлөө, манай Засгийн газраас хэрхэн мөнгө гаргаж сүм хийдийг засч байгаа. Төвдийн хотууд болон ард түмний амжиргаа хэрхэн сайжирсныг харуулаагүй байна лээ гэдгийг хэлсэн. Иймд аль ч сэтгүүлч бодит байдлын нэг талыг дагалгүй үзүүлж байх хэрэгтэй юм. -Манай хоёр орны харилцаанд хүндрэл бэрхшээлтэй талууд байгаа гэж та үздэг үү? - Харилцан ойлголцохгүй асуудал бас бий. Зарим хүний тархинд хуучны сэтгэлгээ бөх бат шингэсэн байдаг. Монголчууд орчин үеийн Хятад улсыг бодитой, зөв ойлгоосой гэж


1618 хүсдэг. БНХАУ бол хуучны феодалын улс ч биш, Умардын цэргийн эрхтний улс ч биш, шинэ социалист орон. Шинэ гадаад бодлого хэрэгжүүлж байна. Бас хөгжиж байгаа улс. Манай улс хөгжиж байгаа нь ядуус байгаа гэдгийг мартах ёсгүй. Хятадад 27 сая ядуу хүн бий. Одоогийн засгийн газар тэдэнд анхаарал тавьж, амжиргааг нь дээшлүүлэхэд анхаарч байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд бодитой хандах ёстой. Энэ чиглэлээр зарим сөрөг зүйл гардгийг анзаарсан. Хятадын Засгийн газар аль болох сөрөг хандлага гаргахгүй байхыг чармайдаг. Дутагдалыг арилгахад манай ЭСЯ чармайлт гаргаж ажилладаг. Ер нь хөрөнгө олруулан түүхэн явцад сөрөг хандлага заавал ажиглагддаг гэсэн Европын зах зээлийн онол бий. Зах зээлийг тасралтгүй хөгжүүлснээр эдгээр сөрөг Бэрхшээл аажмаар үгүй болно. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олон байдаг. Олонхи нь хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ тэнд огт асуудал байхгүй гэж үзэхгүй. Эдгээр аж ахуй нэгжүүд Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Монголын зах зээл их хөгжжээ. Бараа элбэг болж. Үүнд манай хоёр орны хамтын ажиллагаа бас нөлөөлсөн. Хоёр ард түмний хувьд харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал. -Та дуурийн өлгий болсон Италид ажиллаж байсан болохоор сонгодог урлаг сонирходог байх. Манайд дуурь, бүжгийн жүжиг муугүй хөгжсөн. Та ирээд манай сонгодог урлагтай танилцаж амжив уу? Тухайлбал Монголын хан хүү, Хятадын гүнжийн тухай, Турандот гэдэг дуури саяхан тавьсан. Түүнийг үзсэн үү? - Би Монгол ардын дууг их сонирходог. Энд ирээд удаагүй ч тоглолт үзсэн. Уртын дуу сонсоход сайхан архи уусан шиг сэтгэл төрүүлсэн шүү. Монголын ард түмэн өөрийн онцлог соёлтой. Сайхан тал нутаг шигээ хүний сэтгэлийг татдаг. “Турандот” дуурийг Италийн хамгийн нэртэй “Ла Скала” театарт сонсож байсан. -Та киноны зохиол бичдэг гэж хэлсэн. Монголын тухай кино бичих үү? -Манай төв телевиз CCTV-ийн зургадугаар суваг киногоор дагнадаг. Түүнд зориулж Моноголын УСК авмаар байна. Танай киночдоос шилдэг киногоо танилцуулаарай гэж хүсч байна. Монголын ард түмний тухай хамгийн шилдэг кино байх юм шүү. Кино найруулагчид надад хандах байх гэж бодож байна. Би энд ирээд өдөр бүр тэмдэглэл хөтөлж байгаа. Магадгүй энэ нь сүүлдээ уран бүтээл хийхэд нөлөөлөх ч юм билүү. Д.Оюунцэцэг. Өдрийн сонин. 2003.12.15.№299,300 (1488,1489) БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг оролцуулах талаар санал солилцов Газрын тосны хэрэг эрхлэх газар /ГТХЭГ/-ын дарга О.Даваасамбуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Хуан Жакуйтай өчигдөр уулзаж, газрын тосны салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр ГТХЭГын дарга О.Даваасамбуу газрын тосны салбарт Хятадын компаниудтай хамтран ажиллаж буй талаар Элчин сайдад танилцуулав. Элчин сайд газрын тосны хамтын ажиллагааны асуудал нь хоёр улсын харилцааны нэг чухал салбар гэж тэмдэглэн, Монголын газрын тосны салбарт Хятадын хөрөнгө оруулагчдыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Хятадын сонирхогч компаниудын хувьд гадаад, дотоодын ямар нэгэн компани, хувь хүмүүсийн


1619 жуучлалгүйгээр ГТХЭГ-тай шууд харилцан хамтран ажиллахын чухлыг хоёр тал цохон тэмдэглэв. Уулзалтад ГТХЭГ-ын орлогч дарга Ч.Баттөмөр, Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Сюо Жүн нар байлцав. Өдрийн сонин. 2003.03.01.№049 (1238) БНХАУ-ын ЭСЯ хэргийн талаар байр сууриа илэрхийллээ Хоёрдугаар сарын 28-ны оройн 19 цагийн үед “Далай ээж” захын урд байрладаг “14 а” байрны 29 тоотод түр оршин сууж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг дээрэмдэж нэгийг нь амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан билээ. Дээрэмчид хохирочдыг орцондоо орох үед хутаг тулган сүрдүүлж улмаар гэрт нь хүч түрэн орж “Nokia 3350”, “Nokia 8250” маркийн гар утас 350 ам.доллар, 500 мянган төгрөг, СD-ний жижиг хөгжим зэргийг дээрэмдэн гэрийн эздийг хүлж орхисны улмаас хохирогч Жан Шими хүлээсэндээ амьсгал боогдон нас баржээ. Жан Шими нь 29 настай, “Сато Мо” компанийн захирлаар ажиллаж байжээ. Хохирогч Лю Бин 30 настай, тус компанийн дэд захирал юм байна. Өмнө нь Лю Бинийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамгаалалтандаа авсан тухай хэвлэлд мэдээллэж байсан. Энэ талаар өчигдөр БНХАУ-ын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ян Чиндунаас тодрууллаа. -Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтнүүдийн талаар мэдээлэл ирсэн үү? -Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. -Хохирогч Лю Бинийг танай ЭСЯ хамгаалалтандаа авсан юм уу? -ЭСЯ хамгаалалтад аваагүй. Харин компанийг нь хамгаалж байгаа гэнэ. Ноён Ян Чиндун энэ хэргийн талаарх БНХАУ-ын ЭСЯ-ны байр суурийг илэрхийлэхийг хүссэн юм. Тэрээр “Хоёрдугаар сарын 28-ны 19 цагийн орчимд Хятадын шууд хөрөнгө оруулалттай “ Сато Мо” компанийн захирал Жан Шимийн амь насыг Монголын гурван гэмт этгээд бүрэлгэлээ. Сүхбаатар дүүрэг дэх байранд нь түүний амь насыг хохироосон. Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ үед ийм ноцтой хэрэг гарсанд их цочирдон гайхаж, шаналан эмэгнэж байна. Хятад улс бол Монгол Улсад хамгийн их хөрөнгө оруулагч орон. Хятадын хөрөнгө оруулалттай компанийн ажилтнуудын амь нас аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй бол цаашид Хятадын хөрөнгө оруулагчдын итгэлд муу нөлөө үзүүлж, хоёр орны хоорондын найрамдалт харилцаанд сөрөг байдал үүсгэнэ. Хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийг хохирооно. Монгол Улсын Засгийн газраас энэ хэрэгт анхаарал тавьж аль болох шуурхай илрүүлж шударгаар хандан алуурчдыг хуулиар шийтгэж, манай улсын иргэний бүх хохиролыг нөхөн төлөх талаар бодит арга хэмжээ авч, Хятадын иргэдийн амь нас, хөрөнгийн аюулгүй байдлыг хангахыг хүсч байна. Үүнд итгэж найдаж байна” гэлээ. Д.Оюунцэцэг. Өдрийн сонин. 2003.03.04.№051(1240) БНХАУ руу нүүрс экспортолж эхэллээ


1620 Монгол Хятадын хамтарсан “Чин Хуа- МАК- Нарийн Сухайт” компаний Өмнөговь аймгийн “Шивээ хүрэн- Цэхээ” боомтоор БНХАУ руу нүүрс экспортолж эхэллээ. Энэ талаар Монголын талыг хариуцсан “Монголын алт” ХХК-ийн Худалдааны газрын захирал А. Ганбилэгээс тодруулав. Монгол-Хятадын хилээс 40 км-ийн зайд байдаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Нарийн Сухайт” ордын чулуун нүүрсийг БНХАУ-ын Ганьсу мужийн Зю-Чуаны төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэхээр эхний 12 авто машин экспортыг өнөөдөр гаргаж байгаа. Үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа болохоор энэ онд хэчнээн хэмжээний нүүрс нийлүүлэхээ эцэслэн тогтоогоогүй байна. Хилийн боомтын хувьд зөвхөн нүүрсний экспортод зориулан энэ оныг дуустал байнгын ажиллагаатай болж байгаа. Гэхдээ он дуусахаар хоёр улсын Засгийн газар дээрх боомтын ажиллагааг цаашид тогтмолжуулах асуудлаар хэлэлцээр хийх байх. Цаашид Хятадын талын хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шугам оруулж ирэх, хил хүртэл төмөр зам тавих зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэлээ. Б. Туул. Өдрийн сонин. 2003.04.11.№089(1278) БНХАУ-аас ирэх, очих нислэг болон төмөр замын үйлчилгээг хаалаа засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо Монголын Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас “Амьсгалын цочмог халтай хам шинж өвчний тохиолдол Улаанбаатар хотод илэрсэнтэй холбогдуулан “Иргэний хамгаалалтын тухай” хуулийн 7.2-ыг үндэслэн Нийслэлийн төрийн захиргааны болон холбогдох бүх байгууллага аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг 2003 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол гаргалаа. Уг тогтоолоор Амьсгалын цочмог халтай хам шинж өвчний тархалтаас сэргийлэх, халдвар тархахаас хамгаалах, зохион байгуулалтын арга хэмжээг Эрүүл мэндийн яамтай хамтран авах, нийтийг хамарсан арга хэмжээг зогсоож хүн олноороо цуглардаг үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж халдвар эсэргүүцэх арга хэмжээг сайжруулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн байнгын онцгой комисын дарга М.Энхболдод даалгав. Эрүүл мэндийн байгууллагуудын иргэний хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, эмнэлэгүүдэд тусгай горим тогтоон, сэжигтэй өвчтөнд цаг алдалгүй тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангах, өвчин илэрсэн улс орнуудаас ирж буй зорчигдод амьсгалын цочмог халтай хам шинжийн явцын ажиглалт хийж, эрсдлээр нь ялган, өвчний сэжиг тусгаарлах, эрсдэл багатай тохиолдолд сэрэмжтэй байхыг зөвлөж хаягийг нь тодруулан өрхийн эмнэлэгийн хяналтад өгөх, хилээр нэвтрэх нисэх онгоц, галт тэрэг, автомашинд зохих ариутгал тогтмол хийх, Эрүүл мэндийн яам, Дэд бүтцийн яам, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, хил хамгаалах ерөнхий газрын шуурхай ажлын бүлгүүдийг томилон 24 цагаар ажилуулах, БНХАУ-ын Хөх хотоос ирэх, очих нислэгийн болон төмөр замын үйлчилгээг 2003 оны дөрөвдүгээр сарын 13-наас 14 хоногийн хугацаагаар хаахыг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан


1621 хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар нарт тус тус даалгав. Улирлын чанартай боомтуудыг түр хугацаагаар хаах, шинээр нээхгүй байх саналыг БНХАУ-ын талд тавьж шийдвэрлэх, амьсгалын цочмог халтай хам шинж өвчний тохиолдол гарсан улсын иргэдэд Монгол Улсад зарчих визыг хязгаартайгаар олгохыг Монгол Улсаас энэхүү өвчин илэрсэн улс орнуудад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл өгөхийг Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт, Замын-Үдийн боомт, төмөр замын дагуух сумдад 2003 оны дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож амьсгалын цочмог халтай хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төв, Дорноговь аймгийн Засаг дарга нарт, амьсгалын цочмог халтай хам шинж өвчнөөс тархалтаас сэргийлэх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг ард иргэдэд шуурхай суртачлахыг РТХЭГ-ын даргад тус тус үүрэг болголоо. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх асуудлыг Нийслэл, холбогдох яамдын удирдах байгууллагууд нарийвчлан хэлэлцэж шийдвэр гарган ажиллах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр амьсгалын цочмог халтай хам шинж дэлхийн 20 гаруй оронд 3000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 120-иод хүн нас бараад байна. БНХАУ-ын Хөх хотод энэ өвчний 12 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан мэдээ байна. Манай улсад уг халдварын болзошгүй долоон тохиолдол гарч, онош тодруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нэг өвчтөн уушгины сүрьеэтэй, зургаан өвчтөн уушгины архаг үрэвсэлтэй болох нь тогтоогдсон юм. Гэвч 2003 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө клиникийн III эмнэлэгт өвчтөн Ц 2003 оны дөрөвдүгээр сарын дөрвөнд Хөх хотоос онгоцоор ирж, дөрөвдүгээр сарын 5-наас халуурч эхэлсэн сэжигтэй тохиолдлыг тусгаарлан эмчилгээнд оруулж, онош тодруулах арга хэмжээг авч байна. Мөн өвчтөн С 2003 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс, нөхөр Ю, охин Б нар дөрөвдүгээр сарын 10-наас халуурч эхэлснийг ХӨСҮТ-д тусгаарлаж онош тодруулах ажил үргэлжилж байна. Энэ гурван хүн 2003 оны дөрөвдүгээр сарын 4-ний 11 цагт Хөх хотоос галт тэргээр ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллэв. Өдрийн сонин. 2003.04.14.№091(1280) Хөх хотоос өчигдөр ирсэн дөрвөн шижигтэнд шинжилгээ хийж байна Үүнээс сэжигтэн найман хүнийг тусгаарлаж ХӨСҮТ-ийн эмч нар очиж шинжилгээ хийж байна. Түүнээс гадна иргэдээс дунд сургуулийг хаалгах, Эрээний галт тэргийг зогсоох санал их тавьж байна” гэж мэдэгдэв. Тус худалдаанаар 200-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа махны үнийг цаашид өсгөхгүйгээр 900-1100 төгрөгт тогтоож, нөөц махыг зах зээлд гаргахдаа ченжүүдийн гарт оруулахгүйгээр шууд иргэдэд хүргэх, 20-25 төгрөгөөр нэмэгдээд байгаа гурилын үнийг ч өсгөхгүй байх арга хэмжээ авч, бөөнөөр худалддаг байгууллагуудад нь хандах зэрэг арга хэмжээ авч шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга М.Энхболд холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.


1622 Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбаатай өчигдөр үдээш хойш 17 цагийн үед дахин холбоо барихад “Галт тэргээр ирээд тусгаарлагдсан найман хүний дөрвийг нь 14 хоногийн хугацаатай эрүүл мэнддээ хяналт тавьж, гэр бүлээсээ тусгаарлагдмал байх заавар зөвлөгөө өгч явуулаад байна. Харин үлдсэн хүмүүсийг Төмөр замын буудалд бэлтгэсэн тусгаарлах өрөөнд байлгаж нарийн шинжилгээ хийхээр ХӨСҮТ-ийн эмч нар очоод байна ” гэж мэдээллээ. Өдрийн сонин. 2003.04.16.№093(1282) БНХАУ-ын даргын айлчлалын тов тодров Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсад төрийн айлчлал хийхээр боллоо. Энэ тухай өчигдөр Гадаад хэргийн яамнаас мэдээллэв. Айлчлал зургаадугаар сарын 4-5-нд болох аж. Түүнийг дагалдан ирэх хүмүүсийн дотор гэргий Лю Юнцин оржээ. БНХАУ манай оронд хөрөнгө оруулалт, худалдааны харилцаагаараа тэргүүн байр эзэлдэг бөгөөд ноён Ху Жинтао улсын дарга болсноосоо хойш удалгүй айлчлалаар ирж буй нь хоёр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжиж буйг харуулж байна. Ноён Ху Жинтао 1942 онд Анхуй мужийн Жиси гацаанд төрж 1964 онд ХКН-нд элсэн дараа жил нь Чинхуа Их Сургуулийн Усны Аж Ахуйн Инженерийн факультетийг төгсчээ. Төрөлх их сургуулиасаа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр дараа нь Усны Аж Ахуйн Яам, Ганьсу мужид ажилласан байна. 1982 оноос эхлэн Хятадын коммунист залуучуудын холбооны нарийн бичгийн нарын газрын нарийн бичгийн дарга бөгөөд бүх Хятадын залуучуудын холбооны тэргүүлэгч, нэгдүгээр нарийн бичгийн дарга Гуйжоу мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1988-1992 онд Түвдийн Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1992-1993 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүнээр сонгогджээ. 1993 оноос ХКН-ын Төв хороонд өндөр албан тушаал хашсан тэрээр 2002 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, БНХАУ-ын дэд дарга, БНХАУ-ын Цэргийн зөвлөлийн дэд дарга, ХНК-ын төв хорооны дэргэдэх намын дээд сургуулийн захирал болжээ. Энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдсон билээ. Гэргий Лю Юнцин мөн л Чинхуа Их Сургуулийн төгсөгч бөгөөд Бээжин хотын Төлөвлөлтийн орлогч даргаар ажиллаж байжээ. Тэднийх хүү охин хоёртой юм байна. Д.Оюун. Өдрийн сонин. 2003.05.20.№121(1310) Бээжин рүү зорчигчдын тоо өсөв Халдварт өвчин судлалын үндэсний төвд амьсгалын цочмог халтай хам шинж өвчний магадлал өндөртэй нэг, сэжигтэй нэг хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа билээ. Японд явуулсан шинжилгээгээр корона вирустэй болох нь тогтоогдсон өвчтний хувьд биеийн байдал нь дунд зэрэг, халууралттай байна. Түүнд биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээ хийж байгаа аж. Харин Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн үйлчлэгч


1623 бүсгүйн хувьд бие нь сульдсан бага зэрэг халуурч байгаа гэнэ. Түүнийг ханиадны сэжигтэй хэмээн үзэж байгаа ч өөр төрлийн өвчин бий эсэхийг тогтоохоор нарийн шинжилгээ хийж байгаа аж. Түүнээс гадна тусгаарлагдсан хоёр гэр бүлийн болон бусад хавьталттай 33 хүнийг өрхийн эмнэлэгийн хяналтад авчээ. Тэдний 28 нь сэжигтэй иргэний, тав нь өндөр магадлалтай өвчтөний хавьталттай хүмүүс гэнэ. Мөн Сайншандад зургаан хүнийг хяналтад авсан байна. Дээрх хоёр хүнээс өөр SARS-ын сэжигтэй хүн өчигдрийн байдлаар нэмэгдээгүй, амралтын өдрүүдэд ч сэжиг бүхий дуудлага түргэн тусламжынханд ирээгүй гэнэ. Гэхдээ энэ өвчлөл ихтэй БНХАУ-ын нийслэл Бээжин рүү зорчих манай улсын иргэдийн тоо сүүлчийн өдрүүдэд нэмэгджээ. Иймээс эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд үргэлж байсаар байгаа юм. Өнгөрсөн ням гаригт л гэхэд Улаанбаатараас Бээжин рүү 220 хүн галт тэрэгээс зорчсон бол өчигдөр 160-аад хүн Бээжин явахаар тасалбараа авчээ. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жуулчдыг Бээжин, Гуандун, Хонконг, Тайвань, Тяньжин, Хөх хотод зорчихгүй байхыг онцгойлон анхааруулсаар байгаа. Зөвхөн Бээжинд л гэхэд сүүлийн нэг хоногт 17 өвчтөн нэмэгдэж, 147 хүн нас баржээ. Б.Алтантуул. Өдрийн сонин. 2003.05.20. №121(1310) Хятадад дуу дуулаачдын улсын уралдаан болно БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-д их, дээд, сургууль, курс төгсөгчид, суралцагсдын Монголын холбоо хамтран “Хятад дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаан”-ыг зохиохоор болжээ. Энэ тухай Элчин сайдын яамны төлөөлөгчид, зохион байгуулах комиссоос Монголын хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийв. Тус уралдааны эхний шатны шалгаруулалт ирэх зургаадугаар сарын 15-нд болох бөгөөд поп дуучид, сонирхогчид Хятадын орчин үеийн эстрад дуунаас дуулах гэнэ. Гурав хоногийн дараа болох төгсөлтийн шатанд шалгарсан 10 дуучин оролцож, тэргүүн байр эзэлсэн нэг дуучин БНХАУ-д болох Хятад дуу дуулаачдын олон улсын уралдаанд оролцох юм байна. Манай улсаас хамгийн олон оюутан суралцуулдаг гадаад орны нэг нь Хятад улс бөгөөд одоогоор тус улсад Засгийн газар хоорондын гэрээгээр 200 гаруй, хувиараа мянгаад оюутан суралцаж байгаа ажээ. Өдрийн сонин. 2003.05.29. №129(1318) Монголын гурван иргэн Хятадын хил дээр саатуулагдав уу? Энэ талаар манай сонины уншигч бидэнд хандан холбогдох байгууллагад уламжлан сониндоо мэдээлэхийг хүссэн юм. Тэд мөн эдгээр иргэдийн ар гэрийнхэн нь уг явдлын талаар мэдээгүй байж болох юм. Иймээс Хятадаар дамжин Япон улс руу гарахаар явсан хүмүүсийн ар гэрийнхэн нь Консулын газар руу сураг ажиг тавиасай хэмээн ярьж байлаа. Манай сонинд хандсан залуу машины наймаа эрхэлдэг бөгөөд Тяньжинийн усан боомтоор гарах гэж байхад нь 20 гаруй насны хоёр монгол охин тааралдсан аж. Тэдгээр охидыг 40 орчим насны монгол эр тосч уулзан Японы усан онгоц руу дагуулж орсон гэнэ. Гэтэл Хятадын хилийн албаныхан тэднийг саатуулжээ. Монгол залууг нэгжих үеэр түүнээс таван ширхэг Монгол Улсын Е серийн гадаад паспорт гарсан гэнэ. Монгол эр нь Японы усан


1624 онгоц руу ороод хоёр монгол бүсгүйн паспортыг хурааж авснаас үүдэн хилийн албаныхан түүнийг шалгасан бололтой. Цагдаагийнхан саатуулан авч явахдаа эрэгтэйг нь гавлаж, бүсгүйчүүдэд ч их ширүүн хандаж, нэг охин нь уйлж байжээ. Энэ үед машины наймаа эрхэлдэг дөрөв, таван залуу тэдэнтэй тааран, нутаг нэгтнүүдээ өмгөөлөх гэсэн боловч яаж ч чадаагүй. Хорь гаруйхан настай хоёр охиныг баривчлагдаад явахад нь ихэд өрөвдсөн учраас ийнхүү сонинд хандаж байгаа аж. Тэдний ярьснаар бол монгол эр нэлээд ажил хэрэгч байрын царайтай дипломат паспорттой, Батсүх гэдэг нэртэй юм болов уу, юутай ч охид тэгж дуудаж байсан гэнэ. Түүнээс олон ширхэг гадаад паспорт гарсан учраас хил давуулан хүн худалдаж байна гэж хардсан бололтой. Монголчуудын хувьд хэн нэгэнд мөнгө төлөн хсүлэн болсон гадаад орон руу гарах гэж оролддог. Зуучлагч этгээд нь хүмүүсээ дагуулан хил нэвтрүүлж өгдөг тохиолдол олон байдаг. Үүний л нэг байх гэж тайлбарлаж байна. Энэ үйл явдал энэ сарын 19-нд буюу гурав хоногийн өмнө болсон байна. БНХАУ-ын хил дээр монгол иргэд саатуулагдсан эсэх талаар бид Гадаад хэргийн яамнаас тодрууллаа. Тус яамны консулын хэлтсийн дарга Н.Гэрэл одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй гэлээ. Тяньжин хотод Монголын консулын төлөөлөгч байдаггүй. Монголын иргэн гадаадад саатууландсан тохиолдолд 24 цагийн дотор консулын газраар дамжуулан мэдээлэх ёстой юм байна. Гэхдээ зарим тохиолдолд иргэд өөрийн орны консулд баривчлагдсан талаараа мэдээлэхгүй байх хүсэлт ч гаргадаг гэнэ. Манай сонинд хандсан залуусын яриагаар бол саатуулагдсан үеэрээ Батсүх нь “Манай консулд мэдэгдэх ёстой” гэж хэлж байсан аж. А.Алт. Өдрийн сонин. 2003.11.22.№280(1469) БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав УИХ-ын дарга С.Төмөр-Очир БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гао Шумаог өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С. Төмөр-Очир ноён Гао Шумаог Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсонд баяр хүргье гээд, Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх асуудал байдгийг онцлов. Ноён Элчин сайд Гао Шумаог, УИХ-ын даргын хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дүгнэсэн дүгнэлттэй санал нэгтэй байгаагаа Хятадын Засгийн газар тууштай энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчмын дагуу хоёр орон харилцан бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллах болно гэлээ хэмээн УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2003.11.28.№284(1473) БНХАУ-ын даргын төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхйлөгч Н.Багабандийн урилгаар төрийн айлчлал хийхээр өнөөдөр манай оронд ирнэ. Ноён Ху Жинтаогийн улсын дарга болсноос хойшхи анхны гадаад айлчлал тавдугаар сарын 26-нд эхэлсэн билээ. Тэрээр ОХУд айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын дээд чуулган, СанктПетербург хотын 300 жилийн ойд оролцоод Францад болсон Их наймын чуулганд уригдсан


1625 юм. Дараа нь Казахстанд айчлал хийгээд Улаанбаатарт өнөөдөр 14:40 ирэх гэж байна. Дэлхийн орон орны төр, засгийн тэргүүнтэй нүүр тулж уулзан танилын хүрээгээ тэлсэн ноён Ху Жинтаогийн 11 хоногийн гадаад айлчлал Монголд хийх төрийн айлчлалаар өндөрлөнө. Гадаад орны төрийн тэргүүнийг Буянт-Ухаад Гадаад хэргийн сайд тосч Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатарын талбайд угтах ёслол хийдэг уламжлалтай ч талбай засвартай байгаа тул хоёр улсын төрийн тэргүүн өнөөдөр шууд нисэх онгоцны буудалд уулзана. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ерөнхий сайд Н.Энхбаяр нар ноён Ху Жинтаод бараалхана. БНХАУ-ын дарга Ху Жинтао маргааш УИХ-д үг хэлэх юм. Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайт, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан нарын нэртэй хүмүүс УИХ-д үг хэлж байсан билээ. Д.Цэцэг. Өдрийн сонин. 2003.06.04.№134(1322) Хятадаар хэн сайн дуулах вэ? “Дорнын уянга” Хятад дуу дуулаачдын анхдугаар уралдаан ДБЭТ-т болов. БНХАУ-д их, дээд сургууль, курс төгсөгчид суралцагчдын Монголын холбооноос санаачлан БНХАУын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан уг уралдаанд эхний шатнаас шалгарсан арван дуучин оролцсон юм. Тэдний ихэнх нь Хятад улсад сургууль төгссөн аж. Хятад улсад дуу нь хит болсон чадварлаг дуучин С.Наран уралдаанд оролцогчдод зориулж “Найз минь” гэдэг хятад дууг дуулж эхлэнгүүт үзэгчид алга нижигнүүлж эхлэв. Уралдааны ерөнхий шүүгчээр ДБЭТ-ын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, шүүгчээр БНХАУ-ын ЭСЯ-ы Жон Зинь хөгжмийн зохиолч, судлаач Д.Энхбазар, дуучин С.Наран тус холбооны гүйцэтгэх захирал Ш.Нарантуяа нар ажилласан юм. Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэрийн “Би монгол хүн” дуугаар хятад хэлтэй Б.Тамир гэх залуу энэ уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж БНХАУ-д болох Хятад дуу дуулаачдын Олон улсын уралдаанд оролцох эрхийг өвөртлөв. Уралдаанд эстрадын нэрт дуучин агсан Баяраагийн хүү Хонгор “Хайрт минь”, “Дорнын уянга” дуунуудыг дуулж бүжиглэн үзэгчдийг доргион, сэтгэлийг нь хөдөлгөсөн. Тавдугаар байрыг эзэлсэн 18 настай Хонгорт шүүгчид урам хайрлаж дараагийн уралдаанд тэргүүн байрын шагнал хүртэхийг ерөөж байв. Уралдааны төгсгөлд зохион байгуулагчдын нэг Бээжинд зургаан жил уран сайхны найруулагчийн мэргэжлээр сурч төгссөн Д.Бямбабаатар “Эр хүн”, “Оюутан цагаа дурсахуй” дуугаа дуулсан бол дуучин Н.Гантулга хятад дуу дуулж хөгжөөв. Энэ уралдааны зорилгын талаар Жон Зинь, Ш.Нарантуяа нар “БНХАУ-ын төв телевиз CC-TV-1-ээс санаачлан зохион байгуулдаг Хятад дуу дуулаачдын Олон улсын уралдаан ес дэх удаагаа энэ жил болно. Гадаадын олон орны дуучид оролцдог. Монголоос урьд нь оролцож байгаагүй. Харин энэ жил сонгон шалгаруулж, явуулахаар боллоо. Хятад дуу дуулаачдын сонгон шалгаруултад 70 гаруй залуус шалгаруулсан. Монголд англи, франц, итали дууны уралдаан болж байсан. Харин хятад дуу дуулаачдын уралдаан болж байгаагүй. Үүнийг уламжлал болгон зохион явуулах нь хоёр орны залуучуудын харилцан ойлголцол, хүндэтгэлийг өргөжүүлэх, Хятадын дуу


1626 хөгжмийн арвин баялаг, сан хөмрөгтэй танилцах, цаашид Азийн зах зээлд нэвтэрч хөлөө олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой” гэж ярилаа. Б.Баярмаа. Өдрийн сонин. 2003.06.21.№149(1338) Хятадын олон улсын радиогийн төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид Хятадын олон улсын радиогийн орлогч дарга Сү Кэе Бин тэргүүтэй төлөөлөгчид бараалхаж Хятад, Монголын радиогийн хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд, радио нэвтрүүлгээр дамжуулан хоёр орны ард түмний хоорондын ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх эрхэм зорилтынхоо талаар танилцуулав. Ерөнхийлөгч уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөн хөгжиж байгааг тэмдэглээд энэхүү харилцааг улам гүнзгийрүүлэх батжуулахад ард түмнүүд бие биенийхээ талаар тодорхой, бодитой мэдээллээр хангагдаж байх явдал чухал үүрэгтэй. Радио бол холыг ойртуулж хоёрыг уулзуулах ард түмэнд хамгийн ойр, итгэлийг нь хүлээсэн мэдээллийн хэрэгслийн нэг билээ. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг улам батжуулан бэхжүүлэхэд хоёр орны радио чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэлээ. Тэрээр цааш нь Хятадын олон улсын радиогийн монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг уран бүтээлчид Монголд ирж сурвалжлага бэлтгэх, манай сэтгүүлчид Хятадад зочилж мэргэжил нэгт нөхдийнхөө арга туршлагаас суралцах, нэвтрүүлэг солилцох, радиод мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх гээд хамтын ажиллагааны олон хэлбэрүүд байж болохыг тэмдэглээд цаашид улам бүр үр бүтээлтэй ажиллахын чухлыг онцлов гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2003.08.29.№205(1394) Элчин сайд Хуан Жа Куйд Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгов Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд захирамж гарган БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хуан Жа Куйг Монгол, Хятадын найрамдалт харилцааг өргөжүүлэх, хоёр улсын нийслэл болон БНХАУын бусад хотуудтай найрамдалт харилцаа, бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг үнэлж Улаанбаатар хотын ”Хүндэт тэмдэг”-ээр өчигдөр шагнав. Элчин сайд Хуан Жа Куй талархалаа илэрхийлээд миний зүтгэлийг өндрөөр үнэлж байгаад сэтгэл их хөдөлж байна. Цаашид нутагтаа хариад Монгол Улсын төлөө, нийслэл Улаанбаатар хотын төлөө ихийг хийж ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Б.Одмаа. Өдрийн сонин. 2003.09.25.№229(1418)


1627 2004 он Бээжингийн Монгол үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаанд гарлаа БНХАУ-д Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын материалын үйлдвэр анх удаа нээгдсэн талаар хэвлэлүүдээр шуугиж байсан. харин өчигдрөөс Б.Мөнхтуяа захиралтай “Хараа сүмбэр” компани Бээжингийнхээ үйлдвэрийн анхны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулж эхэллээ. “Хараа сүмбэр-ийн охин компани “Хараа”-гийн Бээжингийн үйлдвэрийн бүтээгдэхүүний анхны захиалагч нь Киргиз улсын барилгын компани байжээ. Шинэ бүтээгдэхүүний анхны худалдааг тохиолдуулан тус компаний зүгээс хамтран ажилладаг барилгын компаниуд, хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын хөнгөлөлтийн карт олгох, хонжвортой сугалаа явуулах, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэг арга хэмжээг явуулсан юм. Супер хонжворт сугалааны эзэнд Бээжинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний дээжийг бэлэглэлээ. “Хараа сүмбэр” компани байгалийн нунтаг чулуун өнгөлгөөг өмнө нь Европийн орнуудаас өндөр үнээр, хугацааны алдагдалтай нөхцлөөр импортолдог байсан бол өөрийн үйлдвэртэй болсноор олон давуу тал хэрэглэгчдэд олгож байгаа. Ердийн үнээс 13 хувийн хямдралтайгаар, захиалсан өнгийн бүтээгдэхүүнээ богино хугацаанд авах боломж хэрэглэгчдэд нээгдлээ. Дашрамд дурдахад тус компанийхан хоёрдугаар сарын 24-27-нд Бээжин хотноо болох бүх Хятадын барилгын материалын үзэсгэлэнд өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцох юм байна. З.Билгээ. Өдрийн сонин. 2004.02.12.№036(1223) Хятад сургуульд хамгийн хямд зардлаар... “Хэлгүй бол хөлгүй ”гэдэг. Олон чухал гадаад хэлнээс юуны түрүүнд аль хэлийг сурах нь ашигтай вэ? Ирэх зууныг Хятадынх болно гэж дэлхий нийтээр шуугиж байна. Тйим учраас Монголчууд урд хөршийнхөө хэлийг эзэмших сонирхол улам ихэсжээ. Энэхүү эрэлт хэрэгцээг хангаж улмаар хамгийн хямд өртөгөөр тус улсын их дээд сургуулиудад сурах боломжийг олгосон <<Жи Энд Эм>>компанийн тухай тодруулсан юм. Тус компанийн ерөнхий менежер Н.Ганцэцэгтэй уулзаж ярилцлаа. -Танай компани хятад хэлийг эх оронд нь эзэмших боломж олгож байна гэж сонслоо. Тус улсын ямар сургуульд суралцуулдаг юм бэ? - Манай компани БНХАУ-ын Бээжин, Тянжинь, Шанхай, Баодинг зэрэг хотуудын их дээд сургууль, коллежид оюутан, сурагчид жуулчлан сургах үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Дээрх сургуулиудад эхний нэгээс хоёр жилийн хугацаанд хэлний бэлтгэл хийдэг. Цаашид үргэлжлүүлэн сурч байгаа сургуульдаа болон бусад сургуулиудад өөрийн сонирхсон мэргэжлийн ангидаа хятад хэлний шалгалт өгөөд сурч болох өргөн боломжтой юм. Үүнд анагаах ухаан, урлаг, цэргийн сургуулиуд хамаарахгүй. -Тэгэхээр танай компаниар зуулчлуулбал хятад хэл сураад, зогсохгүй хүссэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурч болох нь ээ. Танайхаар нийт хичнээн хүн зуулчлуулан суралцаж байна вэ?


1628 -Тиймээ. Хоёр жилийн хугацаанд 58 хүн хамрагдаж, тус улсад суралцаж байна. Бидний харилцдаг сургуулиуд жилд хоёр удаа элсэлт авдаг. Одоогийн бүртгэл гуравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. -Сургалтын төлбөрийн хувьд их хямд гэж сонссон үнэн үү? - Манай харилцдаг сургуулиудын төлбөр бусад сургуулиудтай харьцуулахад харьцангуй хямд. Жишээ нь: Боадинг, Тянжинь зэрэг хотуудын их сургууль коллежийн нэг жилийн сургалт, ном сурах бичиг, визний үнэ, байр, хоол, эрүүл мэндийн даатгал зэрэг төлбөр нийлээд бүгд 2000 ам.доллар байдаг. Гэтэл бусад сургуулиудын төлбөр 2200-3500 орчим ам.доллар байх жишээтэй. Мөн зарим сургууль нь 14 наснаас дээш гадаадын оюутан, сурагч авах зөвшөөрөлтэй байдаг ба Монгол улсаас оюутны байр зохицуулагч багш байнга ажилладаг. Сургалтын төлбөрөө өөрөө аваачиж өгөх буюу Улаанбаатар хотын банкуудаас сурах сургуулийнхаа дансанд шууд хийж болно. -Байр хангамж нь хэр байдаг бол... - Оюутны байр нь бүх хэрэгцээт зүйлээр хангагдсан байдаг. Өдрийн найман найман цагийн хичээл үзэх ба ойлгоогүй хичээлийг Монгол багш зааж давтлага өгдөг. Бас манай компаний зүгээс байнга сургуулиуд дээрээ очин хүүхдүүдийн санал бодлыг сонсон сургууль эцэг эх хоорондын харилцаа холбоог хангаж байдаг. Сард нэг удаа бүх сургуулиудаас сурагчдын хичээл хүмүүжлийн талаарх мэдээлэл манайд ирдэг ба эцэг эхэд нь дамжуулдаг уламжлалтай. Хэрвээ та хагас жилийн хугацаатай хэлний дамжаанд сурах сонирхолтой бол <<Жи Энд Эм >> компанийн байранд очиж бүртгүүлээрэй. Эсвэл 315350, 99093989 дугаарын утсаар сонирхсон зүйлээ нэмж тодруулж болох юм. Өдрийн сонин. 2004.02.16.№040(1044) Хятадаас нефть нийлүүлэх шинэ гарц нээгдлээ БНХАУ-тай хил залгаа Замын-Үдэд автобензин, дизелийн түлш хадгалах байгууламж ашиглалтад ороод удаагүй байна. Энэ байгууламж нь хятадаас нефть импортлох гарцыг нээж байгаа аж. Энэ талаар Европын холбооны “Тасис” хөтөлбөрийн ажилтан Б.Хүрэлбаатараас тодруулахад: -Монгол Улсын Засгийн газар болон “Тасис” хөтөлбөрийн санхүүжилтээр 5,69 сая еврогоор 3000 шоометрийн багтаамж бүхий хоёр ган сав, бусад байгууламжийг байгуулснаар Хятад улсаас нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнийг хадгалах, ачих буулгах, дэмжих бололцоог нефтийн бүтэгдэхүүн имфортлогч компаниудад олгож байна. Зарим хэвлэл мэдээлэлд Энэтхэг, Сингапур зэрэг Зүүн Азийн орнуудаас нефт импортлох гарцийг нээж байгаа гэж мэдээлсэн байна лээ. Энэ нь ташаа ойлголт. Яаж ч бодсон хаа хол Энэтхэг, Сингапураас нефть импортлох нь ашигтай юу?, энүүхэн хэл залгаа Хятадын Хөх хотоос шатахуун нийлүүлэх нь ашигтай юу гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Тэгэхлээр энэ байгууламж нь голчлон Хятад улсаас нийлэх нефтийг хадгалах, дамжуулах, үйл ажиллагаанд зориулагдсан юм.


1629 - Нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд энэ байгууламжаар дамжуулан авахад тодорхой хэмжээний мөнгө төлнө гэсэн үг үү? Ямар хэмжээний өртөгтэй байх бол. - Мэдээж энэ бол бизнес юм чинь нефтийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих, байгууламжаар дамжуулахад мөнгө төлнө. Гэхдээ ямар хэмжээний гэдгийг би мэдэхгүй. Тэнд байгууламж хариуцаж байгаа хүмүүс мэдэх байх - Ашиглах туршилт явагдсан уу? - Өнгөрсөн гуравдугаар сард “НИК” Хятадын “Петроп Чайна корпорошн” компаниас 2000 тн шатахуун авчрахдаа дээрх байгууламжаар дамжуулж туршилт хийсэн. Б.Туул. Өдрийн сонин. 2004.04.08.№085 Хятадын дэд сайд айлчилж байна Монгол улсын эрүүл мэндийн яамны урилгаар БНХАУ-ын Эрүүлийг хамгаалахын дэд сайд Шэ Жин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 15-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ДОХ, АЦХаХ, томуу зэрэг халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд мэдээллийг шуурхай солилцох, анагаах ухаан, эрүүл мэндийн мэдээ, материал болон, мэргэжилтэн солилцох, халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үйлчилгээ, уламжлалт анагаах ухаан, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах зэрэг хоёр талын ашиг сонирхолд нийцсэн харилцан ашигтай хамтын ажиллагааны заалтуудыг тусгасан 2004-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах юм байна. Монгол Улсад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэгийг байгуулах тусгай асуудлыг талууд нухацтай авч үзэхээр төлөвлөөд байгаа бөгөөд харилцан тохиролцоонд хүрч чадвал манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой алхам болно. Сүүлийн жилүүдэд манай иргэд БНХАУ, ялангуяа ӨМӨЗ оронд очиж эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх явдал түгээмэл болсон. Иймд уг айлчлалын үеэр манай иргэд тусламж үйлчилгээ авахад учирч буй чирэгдлийг багасгах үүднээс хоёр тал харилцан солилцож, зохицуулалтын асуудлыг тохиролцох зэрэг хамтын ажиллагааны асуудлыг шийдвэрлэхээр болжээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өдрийн сонин. 2004.06.17.№151 Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг судалж байна Дээрх худалдааны үеэр гишүүн У.Хүрэлсүх Казакстан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн гэдгийг сануулаад энэ байгууллагаа бүс нутаг болоод олон улсын хэмжээнд цэргийн хамтын ажиллагаа явуулдаг эсэх, манай улс түүнийг хэр сонирхдогийг тодруулахыг хүслээ. Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаагийн хариулснаас үзвэл анхлан дээрх байгууллагад БНХАУ, Казакстан зэрэг төв Азийн гурав, дөрвөн орон нэгджээ. Сүүлийн үед Узбекстан зэрэг улс нэмэгдэж хүрээ нь өргөжсөн байна. Манай улсыг


1630 Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад оролцоо ч гэсэн хүсэлт байнга ирдэг гэнэ. Түүнд элсээ ч гэсэн урилга БНХАУ-аас манайд ирж байсан аж. Монголын тал “Судалж байна” гэсэн хариу өгдөг гэж Батлан хамгаалахын сайд хэллээ. Д.Цэцэг. Өдрийн сонин. 2004.04.21.№096 БНХАУ 50 сая Юанийн буцалтгүй тусламж олгов Угтах ёслолын дараа хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Н.Багабанди хэлэхдээ Монгол Улсын төрийн тэргүүний БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд танай улсын өмнөд нутаг Хайнань, Аомыниэр зочилж БНХАУын эрчимтэй хөгжлийн дүр зургийг харлаа гээд Монгол, Хятадын өндөр хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой хөгжилд чухал түлхэц өгч ирснийг тэмдэглэв. Мөн эрчимтэй хөгжиж буй Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод Монгол-Хятадын худалдааны төв байгулах санал дэвшүүлж байгалийн баялгийг нээн ашиглах хамтарсан төслүүдийг дэмжин цаашид Тавантолгойн нүүрсний орд, Баргилтын төмрийн орд газрыг түшсэн олборлох үйлдвэр байгуулах чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэв. БНХАУ-ын дарга Ху Жинтао хэлэхдээ хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх нь Монгол, Хятад хоёр улсын эрх ашиг болоод бүс нутгийн энх тайвны бодлогод бүрэн нийцнэ гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих тодорхой саналуудыг нааштайгаар хүлээн авч байгаагаа хэллээ. Ерөнхийлөгч Н.Багабанди Хятадын талаас олгохоор амалсан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах салбар, зээлийн хугацаа, хүү зэрэг зарчмын асуудлуудаар тохиролцоонд хүрээд байгааг тэмдэглээд 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятадад айлчлах үеэр БНХАУ-аас Монгол Улсад олгосон 30 сая юанийн буцалтгүй тусламжаар нийслэл хотноо ахмадын болон төрийн албан хаагчдын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн нь манай хоёр ард түмний сайн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсныг дурдав. Мөн хоёр орны батлан хамгаалах, сансар судлал, аялал жуулчлал, байгаль орчин, соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бийг тэмдэглэн ярилаа. Ху Жинтао дарга БНХАУ-ын Засгийн газар, нийт ард түмний халуун сэтгэлийн илэрхийлэл болгон 50 сая юанийн буцалтгүй тусламж мөн таван мянган тонн буюу 600 орчим сая төгрөгийн өртөг бүхий үр тарианы тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдээд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


1631 Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болон тус Улсын Засгийн газрын тэтгэлгээр Хятадад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлээд энэ бол Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны сайн сайхан ирээдүйд оруулж буй нэн чухал хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа хэллээ. Ерөнхийлөгч цааш нь Монгол Улсын гадаад харилцааны үзэл баримтлалын талаар мэдээлээд хөрш хоёр оронтой тэнцвэртэй, тогтвортой, эрх тэгш, харилцан ашигтай зарчимд тулгуурласан өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх явдал нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт болохыг нотлов. Уулзалтын төгсгөлд хоёр орны төр засгийн тэргүүн нар яриа хэлэлцээ амжилттай болж байгааг тэмдэглээд бидний ярьж тохирсон зүйл, айлчлалын дүнд гарах хамтарсан мэдэгдэлд тусгалаа олж байгаа. Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ зуунд шинэ шатанд гаргаж түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэх өргөн боломжийг нээсэнд баяртай байгаагаа харилцан мэдэгдэв. Өдрийн сонин. 2004.07.07.№168 Хятадад сурах гэж байна уу? Тэгвэл наашаа суу Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Элсэлтийн шалгалт хэдийнэ дууссан боловч оюутан элсүүлэх зар хаана л бол хаана дүүрэн. Ялангуяа гадаадад хэлний курс, сургалтад явуулна гэсэн зарлалууд “хамгийн хямд эрүүл мэндийн даатгалтай” гэх зэрэг шидийн тодотголтойгоор хараа булааж байна. Үнэхээр тэдний амласан шиг тийм сайхан орчин суралцахаар очигсдыг угтдаг гэж үү. Үүнийг нягтлахаар Улсын мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын мэргэжилтнүүд БНХАУ-д монголчуудыг сургаж байгаа сургуулиудын байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Мөн монгол иргэдийг Хятадын их, дээд сургуульд зуучилдаг иргэд, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт ямархуу байгааг шалгаж эхэлсэн байна. Гадаадад суралцуулна гэсэн нэрийн цаана... Хятадад 1000 гаруй монгол оюутан, сурагч сурдаг гэсэн албан бус тоо бий. Харин урд хөршийн их, дээд, бага, дунд сургуулийн хэлний болон үндсэн ангид монголчуудыг зуучилдаг 55 байгууллага, хувь хүн албан ёсоор бүртгэгджээ. Тэдний ажлыг шалгаад “Боловсролын талаар ямар ч ойлголтгүй иргэд, байгууллага зуучлах ажил эрхэлж байна. Иймд мэргэжлийн байгууллагаар зуучлах шаардлагыг тавих нь зүйтэй юм. Монгол иргэдийг сурч боловсрох эрэлт хэрэгцээг хангах зуучлалын ажил хангалтгүй” гэж улсын байцаагч дүгнэжээ. Үнэндээ Хятадын аль нэг сургуультай оюутан сургах гэрээ хийгээд үүнийнхээ далбаан дор өөр олон сургуулийн нэрээр элсэлт авч байгаа зуучлах байгууллагууд олон нь шалгалтаар илэрсэн аж. Тиймээс ч зуучлах байгууллагууд хаанаас зөвшөөрөл авах талаар тодорхой болгох, тэдгээрийн нэгдсэн бүртгэл сантай байх нь зүйтэй юм гэсэн санал гарчээ. Уншигч та өөрөө эсвэл үр хүүхэд, ах дүүгээ урд хөршид сургуульд явуулах гэж буй бол үүнийг уншаад үзэхэд илүүдэхгүй. “Хаянана их сургуульд хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зарын дагуу шалгахад “Эй Ай И Эй боловсрол”төв нь өнгөрсөн оноос дөрвөн хүүхдийг Хаянана явуулах гэх ч тэр


1632 талын ямар ч бүртгэл мэдээлэл байсангүй. Улсын байцаагчийн шаардлагад “явуулсан хүүхдүүдийнхээ эцэг, эхтэй нь холбоо барьж чадахгүй байна” гэсэн тайлбар өгчээ. Ийм зарлал одоо ч явсаар байгаа гэсэн шүү. Хөх хотын бага, дунд сургуульд зуучилдаг гэх “Ньютрэнд” компани зуучлах ямар ч зөвшөөрөлгүй учраас ийм төрлийн зарлал явуулахыг нь бүрмөсөн зогсоожээ. Мөн “Жи-эндЭм старс” компанийг Тянжинь хотын Шинь-шин коллежид элсэлт авахгүй байхыг анхааруулж, зуны элсэлтийн зарыг зогсоосон аж. “Санко” коллежийн Тяньжинийн Шинь-шин коллежид оюутан суралцуулах зар гаргахыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хориглож, шинээр элсэлт зохион авахыг зогсоосон. Учир нь “Шинь-шин” коллеж нь сургалтын орчны шаардлага хангахгүй байгаа төдийгүй өнгөрсөн хичээлийн жилд суралцсан 10 оюутны зуны амралтаар ирэх хугацаа нь болсон байхад явуулахгүй, эрх бүхий байгууллагаас чинь гаргасан шийдвэрийг харна хэмээн байлгаад байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн билээ. Үүнээс гадна Хятадад зуучилдаг зарим байгууллага гадаад оюутанд хятад хэлний сургалт явуулах эрхгүй сургуулиудад оюутан явуулдаг байсан нь тогтоогдсон аж. Хоёр дунд сургуулийн эрхийг түдгэлзүүлжээ Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хятад хэлний сургалттай найман сургуулийн 4-10 ангийн сурагчдаас монгол хэл, математик, хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг өнгөрсөн хавар авчээ. Шалгалтаар монгол хэлний хичээлийн цагийг хассан, монгол бичгийн хичээлийг огт оруулаагүй, багш нарын мэргэжлийн түвшин муу зэрэг олон түвшин илэрсэн байна. Тухайлбал, “Цаст” сургуулийн сурагчдын үгсийн сан бага, утгаа гүйцэд илэрхийлж чадаагүй, “Хишиг” сургуулийн сурагчид анхан шатны түвшний ханзаа тогтоогоогүй, буруу бичдэг, үгийн баялаггүй шалгагдсан тухай тэмдэглэл байна. Эдгээр сургуульд хятад хэл зааж байгаа 37 багшаас 12 нь дээд боловсролгүй, багшийн мэргэжилгүй нь Боловсролын тухай хуулийг зөрчөөд зогсохгүй хүүхдийн сургалтад зүй ёсоор нөлөөлж буйг хяналтын газрынхан ярьж байлаа. Тэд багш нарын мэргэжил дээшлүүлэх гэх нэг сарын сургалтад хамрагдаж үнэмлэх авсан хүмүүс гэнэ. Дээрх 12 багшийн 11 нь “Найрамдал” дунд сургуулийнх. Тус сургууль нийт 14 багштай гэсэн. Хятад хэлээр гүнзгийрүүлэх болон сонгон суралцах хэлбэрийн шалгалт явуулж буй ЕБС-иуд хоёр хүүхэд тутмын нэгийг стандартын, таван хүүхэд тутмын нэгийг A, B үнэлгээтэй сургаж буй нь “зайлшгүй эзэмшвэл зохих түвшинг хангаагүй” байна. Бусад сургуулиа бодвол сургалтын чанар, төлөвлөгөөгүй зэрэг олон зөрчлийг үндэслэн өнгөрсөн онд “Ертөнц”, энэ онд “Хишиг” дунд сургуулийн сургалт явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн аж. Хамгийн муу нь Шиньшин коллеж, Бугатын сургууль Манай боловсролын хяналтын мэргэжилтнүүд Хятадад сурч байгаа монгол оюутнуудынхаа сурч, амьдрах нөхцөл байдалтай танилцаад ирсэн тухай дээр дурдсан. Бээжин, Тяньжин, Жанчхүү, Ордос, Эрээн, Хөх хотын 23 байгууллагын үйл ажиллагаатай танилцан, багш оюутнуудтай уулзжээ.


1633 БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1990-ээд оноос хойш монгол залуус суралцаж байгаа юм. Үүнээс гадна хувиараа сурч байгаа монголчууд ч цөөнгүй бий. Бээжингийн их сургууль, Ардын их сургууль, Гадаад хэлний их сургууль, Гадаад хэлний хоёрдугаар их сургууль, Эдийн засаг, менежментийн их сургууль, Бээжин хотын 55 дугаар сургууль, Тяньжин хотын болон “Нанкай” их сургууль, Жанчхүүгийн “Бэй-лунь” дунд сургууль гээд монгол оюутнуудын суралцах, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан олон газруудыг нэрлэжээ. Харин тэдний дундаас хамгийн муу нь Тяньжин хотын Шинь-шин коллеж, ӨМӨЗО-ны Бугатын сургууль, Шинь-шин коллеж 2002 оноос монгол хүүхдүүдийг суралцуулжээ. Өдгөө 30 гаруй хүүхэд тэнд суралцаж байгаа бөгөөд монголын “Санка” коллежийн захирал А.Оюун, “Жи-Энд-Эм старс” компанийн захирал М.Ганцэцэг нар тэднийг зуучлан явуулжээ. Харамсалтай нь Шинь-шин сургуулийн захирал эмэгтэйд монгол оюутнуудын сургалтын байдалтай танилцах, уулзах хүсэлтийг ЭСЯ-ны боловсрол, соёлын асуудал хариуцсан атташе олон удаа тайлбар ярьсан ч Хятадын Боловсролын яамнаас зөвшөөрөл авчир гээд халгаагаагүй аж. Тус коллежид суралцаж байгаа зарим монгол оюутнуудын яриагаар бол жилийн сургалтын төлбөрт 2000 ам.доллар төлдөг атал хичээлийн танхим, дотуур байрны орчин муу, сургалт хангалтгүй байдаг аж. Хүүхдүүд хоолны хордлого авах нь элбэг, сургуулийн дотуур байр өвөл халаалтгүй учраас хүйтэн. Нэг өрөөнд давхарласан орон дээр зургаан оюутан байдаг, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг тус тусад нь байрлуулдаг ч хоорондоо холилдон нэг өрөөнд хамт байх явдал ихээр гарах болжээ. Тус сургуульд монголоос өөр гадаадын оюутан сурдаггүй бөгөөд монгол хүүхдүүдийн гадаад паспортыг хураан авч цагдаагийн газраас бичиг өгдөг байна. Энэ хугацаанд монгол сурагч хятад багшийн хоолойд хутга тулгасан, гэрэл унтрааж коридорт явж байсан хятад багшийг нийлж зодсон, эмэгтэй хүүхдийн гарыг савхаар нэвт хатгасан зэрэг ноцтой асуудлууд удаа дараа гарчээ. Хөх хотод ажилсан ажлын хэсгийнхэн ӨМӨЗО-ны Бугат хотын дунд сургуулиар орж танилцах хүсэлтийг Ерөнхий консулаараа дамжуулан гаргасан ч хүлээн авсангүй. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, зарим сурагчидтай хийсэн яриа зэргээс үндэслэн тэнд сурч байгаа монгол иргэдийн эрх зөрчигдөн, хохирох явдал удаа дараа гарсан тул тэдгээр сургуульд зуучилж байгаа байгууллагатай хариуцлага тооцон, зуучлах үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Үүнээс үзэхэд Хятадад гадаадын иргэнийг сургадаг эрх бүхий сургуулиудад монгол оюутнуудыг сургах журам гаргаж сургууль хоорондын болон боловсролын газар хоорондын гэрээгээр суралцдаг болговол янз бүрийн баталгаагүй сургуульд элч хохирдог байдлыг арилгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. ЕБС-ийн сурагчдын хувьд элсэгчид 12 жил хэлний бэлтгэлд сурдаг. Бага ангийнхан нь дараа дараагийнхаа бүлэгт суралцах боломжтой бол ахлах ангийнхан энэ хугацаанд ерөнхий эрдмийн хичээлээс хөндийрч цаг алдах явдал гарсаар байгаа аж. Тэр бүү хэл хоёр жилийн өмнө Өвөр Монголын


1634 “Ундрал” дунд сургуульд сурахаар очсон 10 гаруй хүүхэд сар бүр Замын-Үүд гарч визээ сунгуулж давхар хохирсон тухай эцэг, эхийн гомдол байна. Яавал хамгийн дажгүй сургуульд сурах вэ? Хамгийн түрүүнд тухайн зуучлах газрын цаад байгууллагатайгаа хийсэн албан ёсны гэрээг монгол орчуулгаар үзэх хэрэгтэй. Гэрээнд тусгагдсан нөхцөл боломжууд, байр, хоолны асуудлыг хэрхэн зохицуулсан, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр, ямар хугацаанд юу сурах гээд нотариатаар баталгаажуулсан монгол эхтэй нарийвчлан танилц. Гадаадын сургуульд зуучлах ажил эрхэлдэг байгууллагад Боловсролын хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасан байдаг. Үүнтэй заавал танилцаарай. Хэрэв энэ бүхэн ном журмын дагуу байвал тэр байгууллагаар зуучлуулж болох юм. Харин эдгээр бичиг баримт байхгүй эсвэл хятад хэлээр үзүүлэх, үзүүлэхээс татгалзаж байвал өөр газрыг сонгоорой. Д.Оюунтуяа. Өдрийн сонин. 2004.07.26.№184 БНХАУ-ын Тянжинь Хiehe дээд сургууль Хятадад сурах ховорхон боломж Бээжин хотоос 120км-т орших Тянжинь хотын Xiehe дээд сургуульд оюутан сурагч, мөн 1жилийн хятад хэлний сургалт 8, 10-р ангийн сурагчдыг элсүүлж байна. Та цагийг хожин, хятад хэлийг гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ ерөнхий эрдмийн хичээлээ судлан хичээлийн жилийн төгсгөлд эх орондоо сургууль төгсөх шалгалтандаа орж боловсролын үнэмлэхээ авах боломжтой. Xiehe дээд сургууль нь Хятадын Боловсролын яамны зөвшөөрөл, “Үлгэр жишээ өргөмжлөлтэй”. Оюутан сурагч суралцуулах үйл ажиллагаандаа Монгол Улсын Боловсролын хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй. Тус сургууль нь эрүүл мэнд, дотуур байр үнэ төлбөргүй. Интернэт сүлжээ, лингофоны кабинет, номын сантай. Оюутан сурагчдыг өдөрт гурван удаа халуун хоолоор хөнгөлөлттэй үйлчлэх зоогийн газартай. Жилд 1-2 удаа Хятадын түүх соёлтой танилцах аялалыг үнэ төлбөргүй зохионо. Сургалтын төлбөр 1350 ам.доллар, барьцаа 50ам.доллар, нийт 1400 ам.доллар. БНХАУ-ын Тяньжин хотын XIEHE дээд сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар Харилцах утас: 330118, 99198557, 99792034, 99170162 Өдрийн сонин. 2004.08.09.№196 Хятадын судлаачид ардчилсан намын удирдлагатай уулзав ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн урилгаар Хятадын Олон улсын асуудлын судалгаа, эрдэм шинжилгээний солилцооны сангийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг дээрх сангийн Ерөнхийлөгч Шюу Дуньшинь ахалж байгаа


1635 бөгөөд бүрэлдэхүүнд нь Монгол, Мали, БНСУ, Белоруссь зэрэг оронд элчин сайдаар ажиллаж байгаа болон ажиллаж байсан дипломатчид орсон байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Гансүх тэргүүтэй тус намын удирдлага төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр орны харилцааны асуудал, Зүүн хойд Азийн бүс нутагт хөрш хоёр орны харилцааг илүү эрчимжүүлэхийн тулд ач холбогдлын талаар ярилцлаа гэж Ардчилсан намын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2004.08.10.№197 Шюй дуньшин: Хоёр хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлэх нь зүйтэй Хятадын олон улсын асуудал судлал, эрдэм шинжилгээний солилцооны сангийн төлөөлөгчид манай Олон улс судлалын хүрээлэнгийн урилгаар Улаанбаатар хотод айлчлаад өчигдөр нутаг буцсан юм. Ахмад дипломат ч, Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүс нэртэй эрдэмтэд болон их, дээд сургуулийн профессоруудыг эгнээндээ нэгтэгсэн тус сан одоогоос 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан гэнэ. Төлөөлөгчдын ахлагч Хятадын олон улс судалгаа, эрдэм шинжилгээний солилцооны сангийн ерөнхийлөгч Шюй Дуньшинтэй уулзаж ярилцсаныг сонирхуулья. - Хятадын олон улс судалгаа, эрдэм шинжилгээ солилцоо сангийн төлөөлөгчдын айлчлалын зорилгын талаар таниас тодруулах гэсэн юм? - ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн урилгаар манай төлөөлөгчид Монголд анх удаагаа айлчилж байгаа юм. Бидний айлчлалын гол зорилго Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, эдийн засаг, олон улсын асуудлыг судлахад туслах талаар ярилцсан. Сүүлийн жиилүүдэд Хятад- Монголын харилцаа хоёр талын хүчин чармайлтын ачаар сайхан хөгжиж байгаа. Манай хоёр улс Зүүн Хойд Азийн бүс нутагт оршдог. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал аль алинтай нь салшгүй холбоотой. Аюулгүй байдлыг хангах сонирхол хоёуланд нь бий. Тиймээс энэ асуудлаар санал солилцсон харилцан ойлголтоо гүнзгийрүүлсэн. Бид олон улсын асуудлаар санал солицохоос гадна танай улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан. Энд байх хугацаандаа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж байгааг үзлээ. Манай төлөөлөгчид айлчлалд сэтгэл хангалуун байгаа. - Сангийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу? - Хятадын олон улсын асуудал судлал, эрдэм шинжилгээний солилцооны сан нь төрийн бус байгууллага гол зорилго нь нийгмийн зүгээс олон улсын чухал асуудлыг судлахад дэмжлэг үзүүлэн, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний солилцооны арга хэмжээ зохион байгуулах явдал. Манай сан 130 гишүүнээс бүрдсэн зөвлөлтэй. Энэ зөвлөлд ахмад диполоматч, Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүс, нэртэй эрдэмтэд, их, дээд сургуулийн профессор, бизнес эрхлэгчид багтдаг. Сангаас тогтмол зохион байгуулдаг арга хэмжээнүүд ч бий. Жишээ нь оны эцсээр олон улсын байдлаар улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал хийдэг. Энэ жил энх тайвнаар зэрэгцсэн оршин тогтнох таван зарчим батлагдсны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийсэн. Мөн Азийн эдийн засгийн болон бүс нутгийн хамтийн ажиллагааны асуудлыг


1636 авч хэлэлцсэн. Манай гишүүд лекц унших, ном хэвлүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг. - Дипломатч, судлаач хүний хувьд Монгол-Хятадын харилцааны талаар таны бодлыг сонсох гэсэн юм... - Хятад- Монголын харилцаа хурдан хөгжиж байна. Танай Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Ху Жинтао нар харилцан дээд хэмжээний айлчлал хийсэн. Энэ нь хоёр талын харилцааны түвшин тасралтгүй дээшилж байгаагын илрэл. Хоёр орон урьд нь ердийн найрсаг харилцаатай байсан бол одоо сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай болсон. Монгол олон тулгуурт гадаад бодлого явуулж байгаа нь манай бодлогод нийцэж байгаа. Хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ 450 сая ам.долларт хүрсэн. Энэ нь бага боловч худалдааны хөгжлийн хэтийн төлөв сайн байгаа. Одоо Хятад Монголын нэгдүгээр зэргийн худалдааны түнш, хөрөнгө оруулагч. 2003 оны дээд хэмжээний айлчлалын үеэр хамтын ажиллагааны чигийн тодруулчихсан. Энэ нь судлаачдын хувьд маш чухал. Мөн хоёр улсын иргэдийн солилцоо соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэлийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал. - Монгол хоёр улстай л хиллэдэг. Монгол, Хятад, Орос гурван улс хэрхэн хамтран ажиллах нь зүйтэй вэ? - Монгол хоёр хөрштэй. Алс холын төрлөөс ойрын хөрш гэсэн Хятадын зүйр байдаг. Танайд ч ийм утгатай зүйр цэцэн үг байдаг байх. Хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлэх нь чухал. Хятад ч орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байгаа. Иймээс манай улсын хувьд Хятад, Монголын харилцаа чухал юм. Монгол, Хятад, Орос улс нь найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх ёстой гэж боддог. Морин тэрэг хоёр дугуйтай байвал сайн нэг дугуйтай тогтворгүй болдог. Тиймээс хоёр хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Ю.Дэлгэр. Өдрийн сонин. 2004.08.11.№198 БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд баяр хүргэв Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Жябао баяр хүргэж цахилгаан мутас ирүүллээ. Тэрбээр цахилгаандаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон мэдээг баяртайгаар сонсоод БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг ноён танд халуун баяр хүргэе. Монгол улс бол Хятадын чухал хөрш орон сүүлийн жилүүдэд, Хятад Монголын харилцаа амжилттай хөгжиж, сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааны шинэ шатанд оров. Эрхэмсэг ноён тантай хамтран хүчин чармайлт гаргаж, Хятад, Монголын харилцааг урагшлууан хөгүүжүүлэхэд улам их түлхэц үзүүлэхэд бэлэн байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөжээ гэж Засгийн газрын Хэвлэлийн мэдээллийн албанаас мэдээлэв. Л.Мөнх. Өдрийн сонин. 2004.08.23.№208 Хятад улс Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээж авсан


1637 Манай өмнөд хөрш БНХАУ байгуулагдсаны 55 жилийн ой өнөөдөр тохиож байна. мөн хэдхэн хоногийн дараа Монгол улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэнэ. Эдгээр үйл явдалтай холбогдуулан Монгол Улс дах тус улсын Элчин сайдын яамны зөвлөх Ван Фукантай ярилцлаа. - Хятад орны хөгжил эрс эрчимжиж байгаа нь хөрш бидний хувьд байнга мэдрэгддэг. Танай улс 58 жилийн түүхэндээ хөгжлийн ямар үе шатыг туулж өнөөгийн түвшинд хүрсэн бэ? - Түүхэн талаасаа шинэ Хятад улс байгуулагдсаны дараах эхний үед социализмын бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Их үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн үе гэж үздэг. Дараа нь ангийн тэмцлийг голлосон соёлын хувьсгалын жилүүд залгасан. Мао Зедун дарга 1976 онд таалал төгсөхөд манай улс шилжилтийн үед байсан. Манай хоёрдугаар үеийн удирдагч Дэн Сяопин даргын үе буюу 1978 онд ХКН-ын Төв хорооны бүгд хурал болж улс гол анхаарлыг эдийн засгийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтад төвлөрүүлэх бодлогод чиглүүлж ирсэн юм. Үүнээс хойш эдийн засгийн шинэтгэл хийх, нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлээд хорь гаруй жил өнгөрлөө. Иймд Дэн Сяопин даргыг Хятадын шинэтгэлийн уран барилгач гэж хүндэтгэдэг. Өнөөдөр манай хөгжлийн хурдцыг дэлхий нийтээрээ анхааран харах боллоо. Манай ард түмэн Хятадын онцлогтой социализм байгуулж байна. Тэгэхдээ Социализмын анхан шатанд байгаа гэдэг. Энэ үе шат урт удаан хугацаанд үргэлжилж магадгүй юм. ХКН-ын арван зургаад дугаар хурлаар дунд зэргийн чинээлэг нийгэм байгуулах зорилт тавиад байна. Энэ бол том зорилт. Өнгөрсөн есдүгээр сарын дундуур ХКН-ын арван зургаа дахь сонгуулийн дөрөвдүгээр бүгд хурал боллоо. Үүгээр манай гурав дах үеийн удирдагч Зян Земинт намын Төв хорооны Цэргийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх дөрөв дэх үеийн удирдагч Ху Жинтаод шилжүүлэн өглөө. Шинэ үеийн удирдагчид өмнөх үеийн явуулж ирсэн бодлогын залгамж чанарыг хадгалан үргэлжлүүлнэ. Тухайлбал баруун бүс нутгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Эдийн засгийн хөгжилдөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах болно. Манай эдийн засгийн хөгжлийг харуулахын тулд хэдэн тоон үзүүлэлтээр жишээ татъя. 2003 онд эдийн засгийн өсөлт 9,1 хувь хүрсэн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 110 триллион вантд хүрлээ. Ингэснээрээ анх удаа Хятадын хүн ам тутамд 1090 ам . доллараас давсан орлого ноогдох болов. Гадаад худалдааны нийт эргэлт 851 тэрбум ам . доллар хүрсэн. Жилдээ Хятадад 91 сая хүн аялал жуулчлалаар ирдэг. Зөвхөн энэ салбараас 14,7 тэрбум ам . доллар олж байна. Дотоодын жуулчдын тоо жилдээ 850 сая хүрдэг Өнгөрсөн жил Хятадын иргэдийн жуулчлах орны тоонд Монгол улсыг оруулсан. Одоо энэ талаар хэлэлцээр байгуулахаар ярьж байна. Манайд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Хятад улс 2003 онд гадаадаас 53 тэрбум ам . долларын хөрөнгө оруулалт татсан. Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 465 мянга гаруй бүртгэгдээд байна.


1638 Эдийн засгийн хөгжлийн өсөлт хурдацтай сайн байгаа ч ажилгүйчүүд хүн амын 4,3 хувийг эзэлдэг. Амжиргааны төвшин доогуур 29 сая хүн бий. Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлд их анхаарл тавьж байгаа нээлттэй шинэтгэлийн бодлого хэрэгжүүлснээр амьжиргааны төвшин дээшилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой удахгүй болно. Хятад улсын гадаад бодлогод Монгол улс ямар байр суурь эзэлдэг вэ? - Аравдугаар сарын 16 энэ ойн өдөр тохионо. Эхний жилүүдэд хоёр талын харилцаа сайн хөгжиж байсан. Дараа нь 1950-иад сүүлч, 1960-аад онд улс төрийн шатгаанаар хоёр улсын харилцаа муруй замаар явсан. Харин 1989 оноос хэвийн байдалд орж харилцаа, хамтын ажиллагаа түргэн ахиж ирлээ. Бүр бүх салбарынг хамарсан хамтын ажиллагаа хөгжиж байна. Улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, цэрэг, батлан хамгаалахын салбарт харилцаа амжилттай явж байна. Хоёр талын дээд хэмжээний айлчлал тогтмолжлоо. Хятад улсын дарга Ху Жинтао анхны гадаад айлчлалынхаа хүрээнд Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны ерөнхийлөгч хоёр талын харилцааг сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн зиндаанд дэвшүүлэн хамтарсан мэдэгдэл гаргасан. Цаашдаа эдийн засаг, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх ашигт малтмалыг хамтран ашиглах талаар тохиролцсон. Энэ оны долдугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди манайд төрийн айлчлал хийлээ. Бид хоёр улсын харилцааны хөгжилд гарч буй ололт амжилтуудыг баярлан харж байдаг. Сүүлийн 5,6 жилд манай орон монголын хамгийн том хөрөнгө оруулагч худалдааны хамгийн том түнш болсон. Танай гадаадын хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг манайх эзэлж байна. Манай улс хил залгаа хөрш орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн орших зарчим, олон улсын хэм хэмжээнд тохирсон нөхөрсөг найрсаг харилцааны бодлого баримталдаг. Хөршөө түнш болох хөрштэйгээ найрсаг сэтгэлээр харилцаа, хөршөө дэмжин баяжуулах бодлогыг хил залгаа бүх улс оронд баритмалдаг. Ямар нэг асуудал гарвал харилцан ярилцаж найрсагаар зохицуулах бодлого баримталдаг. - Манай оронд цөөнгүй жил дипломат алба хашсан хүний хувьд Монгол, Хятад хоёр орны цаашдын харилцааны ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ? - Хоёр улсын удирдагчдын яриа тохиролцооны дагуу хамтын ажиллагаа хөгжиж байна. Улс төрийн талаар хоёр орны ард түмний хооронд харилцан итгэлцэлийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хувьд Монголын эдийн засгийг аль болох хөгжүүлэх, ард түмний амжиргааны түвшинг дээшлүүлэх, чиглэлээр ажиллаж байгаа. Цаашид ч туслалцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж найдаж байна. Соёл боловсрол, Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг идвэхитэй байлгах. Энэ жил Хятадын соёлын өдрүүдийн үеэр Монголд анх удаа манай соёлын сайд тэргүүтэй энэ салбарын төлөөлөгчид айлчилсан. Монгол залуус Хятад хэл сурах сонирхолтой болж буйд баяртай байна. Улаанбаатарт Хятад хил заадаг их дээд сургууль олширлоо.


1639 Хөршийнхөө хилийг мэдэх нь амьдрал ахуй, арилжаа наймаа, бизнес эрхлэх ажил олоход их хэрэгтэй. Засгийн газрын тэтгэмжээр жилд 180 гаруй монгол оюутан мэргэжил дээшлүүлэгч Хятадад сурч байна. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тоог 40 хүнээр нэмэгдүүлэхээр ярьсан. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 1200 гаруй бий. - Манай шинэ төр, засгийн газартай танай тал хэрхэн хамтран ажиллах вэ? - УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол улсад шинэ төр засгийн газар байгуулагдлаа. Манай ард түмэн танай ард түмний сонголтыг хүндэтгэн хүлээж авсан. УИХ-ын дарга Н.Энхбаяр , Ерөнхий сайд Ц. Элбэгдорж нарыг сонгогдож томилогдсоны дараа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдын Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Зябао нар дэлхийн улс орны удирдагчдаас хамгийн түрүүнд баярын цахилгаан илгээсэн нь хөрш орны сэтгэлийн илрэл. Хоёр орны парламент, засгийн газрын хооронд харилцаа хөгжих шинэ боломж бүрдэж байна. Азийн улс төрийн намуудын гуравдугаар бага хурлыг манай улс саяхан эх орондоо амжилттай зохион байгууллаа. Монголоос МАХН, Ардчилсан нам ИЗБННын төлөөлөгчдыг урьсан. Эдгээр намын төлөөлөгчид Бээжинд болсон бага хуралд оролцсон нь манай зохион байгуулсан ажилд тус дэмжлэг үзүүлсэн явдал юм. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Идэвхтэн ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л. Гансүх, ИЗ-БНН-ын дарга С. Оюун нар төлөөлөгчдөдөө тэргүүлэн оролцсон. УИХ-ын дэд дарга С. Оюуныг Хятад улсын дарга Ху Жинтао хүлээн авч уулзлаа. Хятад улсын дэд дарга Чен Чинхун Монголын гурван намын төлөөлөгчтэй мөн уулзсан. Мөн ХКН-ын төв хорооны гадаад харилцааны хэлтэсийн удирдлага монголын төлөөлөгчидтэй уулзан ярилцаж хоёр орны улс төрийн намуудын хоорондын хамтын ажиллагаа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. ХКН өмнө ч МАХН, Ардчилсан намтай харилцаатай байсан. Одоо ИЗ-БНН-тай харилцдаг боллоо. - Ер нь ХКН-ын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байна. Манай хоёр орны харилцаа Ази тивийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг юм. Холын төрлөөс ойрын хөрш дээр гэсэн Хятадын зүйр үг байдаг. Энэ зарчим дээр хоёр талын харилцааг хөгжүүлэхэд анхаарч байна. Манай улсын дунд зэргийн чинээлэг нийгэм байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд эргэн тойрны энхтайван орчин хэрэгтэй. Иймд хөршүүдийн харилцааг чухалчлан үздэг юм. Өдрийн сонин. 2004.10.01.№243 ӨМӨЗО-ны ардын засгийн газрын тэргүүлэгчийг хүлээн авч уулзлаа УИХ –ын дарга Энхбаяр БНХАУ- ын ӨМӨЗО –ны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Ян Жинг өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ –ын дарга “Хоёр тал Монгол Хятадын харилцаа сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн төвшинд хүргэхээр тохиролцсоноос хойш хамтран ажилласан шинэ хэлбэр, агуулгаар баяжиж, худалдаа, эдийн засгийн салбараас гадна соёл боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт


1640 амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын хувьд өмнөх харилцан тохирч ярилцсан зүйлүүдийг ажил хэрэг болгох тал дээр аль аль талдаа анхаарч ажиллах нь чухал байна” гэлээ. Мөн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ноён Ян Жин төлөөлөгч тэргүүлэгчдийг хүлээн авч уулзахдаа, Монгол Хятадын сайн хөршийн найрсаг харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтойг тэмдэглэжээ. Түүнчлэн Монгол Улсын Гадаад хэргийн Ц.Мөнх-Оргил манай улсад айлчилж байгаа БНМАУ –ын ӨМӨЗО –ны Тэргүүлэгч Ян Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзаж, нөхөрсөгөөр ярилцлаа. Уулзалтын үед Ц.Мөнх-Оргил, Тэргүүлэгч Ян Жин нар Монгол Хятадын харилцаа түүний дотор Монгол, ӨМӨЗО –ны хамтын ажиллагааны талаар санал солилцож, хил залгаа аймаг, бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэн дэмжихээр тохиролцсон байна. Өдрийн сонин. 2004.10.12. №259 (1754) Бэлчээр сайжруулж байгаа Өвөрмонголын туршлага, сургамж Өвөр монголын өөртөө засах орны бэлчээрийн өнөөгийн төлөв байдал. Өвөрмонгол нь Хятадын мал аж ахуйн бүтээгдэхүүний нилээд хэсгийг үйлдвэрлэдэг бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлээр төрөлжсөн бүс нутгийн нэг юм. Ийм ч учраас малжих орон гэж нэрлэдэг байна. Байгаль цаг уурын хувьд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтойгоос гадна олон зуун жилийн турш бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн уламжлал түүхтэй. 1949 онд Хятадын ардын хувьсгал ялах хүртэл хувийн өмчинд үндэслэгдсэн нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан бол 1950 оноос хамтрал хоршоолол байгуулан нийтийн өмчид шилжүүлсэн байна. Гэвч 1980 оноос Хятадын онцлогтой зах зээлийн харилцаанд шилжих бодлого явуулах болсноор малыг хувьчилж бэлчээрийг эзэмшүүлсэн. Чухам ингэж хувийн өмч хувийн сонирхолд үндэслэсэн мал аж ахуйг хөгжүүлэх болсноор малын тоо хэмжээ эрс хурдан өсчээ. Тухайлбал 1978 онд 41.6 сая толгой малтай байсан бол 1990 онд 47.4 сая 2000 онд 62.1 2002 оны байдлаар 63.3 сая толгой малтай болсон байна.өөрөөр хэлбэл зах зээлийн харилцаанд шилжсэн 1978 оноос хойши 2002 он болоход малын тоо 27.7 сая толгой буюу 77.8 хувиар өссөн байна. Өвөрмонголын нийт нутаг дэвсгэр 118 сая га буюу БНХАУ-ын нутаг дэвсгэрийн 12.3 хувийг эзэлдэг. Үүний 73.5 хувь нь бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байна. Өвөрмонголын бэлчээрийн даац ойролцоогоор хонин толгойд шилжүүлснээр 42-50 сая мал барвж байх бололцоотой бөгөөд 2002 оны байдлаар хонин толгойд шилжүүлсэн малын тоо 95.8 сая орчим болсон нь бэлчээрийн даац бараг хоёр дахин хэтэрснийг илтгэнэ. Ингэж хүний хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал зах зээлийн харилцаанд шилжиж малыг хувьчилснаар малчид орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа дээшлүүлэх үүднээс малаа өсгөх сонирхол улам нэмэгдэж малын тоо толгой хурдан өссөн нь бэлчээрийн даацыг хэтрүүлэх нэгэн шалтгаан болжээ. Үүний зэрэгцээ байгаль цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал хур тунадасны хэмжээ эрс буурч салхи шуурга элбэгшиж ган гачиг тохиолдсоноос бэлчээрийн ургамлын төрөл зүйл


1641 цөөрч бүтэц өөрчлөгдөнө ургац багасчээ. 1990 оноос хойш 3 жил ургац дарааллан ган, зуд, элсэн шуурга болж хулгана царцаа олширч гамшиг нүүрлэв. Зөвхөн 2000 онд найман удаа хүчтэй элсэн шуурга болсон нь ердийнхөөс 3 дахин олон байв. Царцаа 3 жилийн дотор 2.2 сая га талбайг идэж доройтуулжээ. Жилд 20 сая га мэргэчид идэж, 5.5 сая га газар нь ургамлын өвчин эмгэгт нэрвэгдэж байна. 1980 аад оноос хойш бэлчээрийн доройтол улам нэмэгдсэн. Тухайлбал 6.7 орчим га газар буюу 100 мү бэлчээрт 1956 онд 14.98 хонин толгойд шилжүүлсэн мал бэлчээрлэх боломжтой байсан бол 1960 онд 9.98 хувь 1980 онд 7.66 2000 онд 3.7 болтлоо буурсан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд 4.1 ээр буурсан гэх тооцоо байна. Дээрх бүх шалтгааны улмаас сүүлийн 30 жилд нийт бэлчээрийн 39.4 хувь доройтсоныг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Хоёр. Бэлчээр сайжруулах талаарах бодлого, зохицуулалт, арга хэмжээ Бэлчээрийн доройтлыг багасгах нөхөн сэргээх нь Хятадын болон Өвөрмонголын өөртөө засах орны тогтвортой хөгжлийн бодлогын үндсэн асуудлын нэг болжээ. Иймээс ч баруун бүсийн их хөгжсөн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж өвөрмонголын концепцийг нэгэн шугам, гурван бүс, арван том хөтөлбөр, гурван их зорилт, гэж товчлон томъёолсон байна. Нэгэн шугам гэдэг нь: Өвөрмонголыг бүх Хятадын экологийн хамгаалалтын умард бүслүүр шугам болгон бүтэн байгуулахыг хэлдэг. Эл шугам нь Өвөрмонголын эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах шугам, нийслэл бээжин гурван хойд бүсийг Хятадын баруун хойд, хойд, зүүн хойд хэсэг, салхи шорооны түрэлтээс хамгаалах аюулгүйн шугам юм гэж Өвөрмонголын эрдэмтэн Энхээ бичсэн байна. Үүнтэй уялдан олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нэг. Юуны өмнө бэлчээрийг хамгаалах сайжруулах ажлын үндэс нь өмчлөл, эзэмшлийн асуудал юм гэж өмчлөх бэлчээрийн эзэмшлийн асуудлыг хуульчлан шийдвэрлэжээ. Нутаг бэлчээрийг ашиглаж, хамгаалах бүх Хятадын анхны хууль 1985 онд гарчээ. Энэ нь ерөнхий тоймчилсон хууль байсан бөгөөд одоогийн нийгэм эдийн засгийн шаардлагад нийцэхгүй болсон тул шинэ хууль батлан гаргажээ. Шинэ хуулийг 3-р сараас эхлэн мөрдөж байна. Шинэ хуулиар газрыг бэлчээр хадлан тариаланг малчин тариаланчдад эзэмшүүлэх болсон. Тариалангийн газрыг 30 жилээр, бэлчээр, хадланг 50 жилээр, ой шугуйг эзэмшүүлэхээр 70 жил заасан бөгөөд газрыг үе залгамжлан эзэмшүүлэх болсон юм. Өөрийн эзэмшсэн газрыг гэрээг нь дуусах хүртэл төлбөртэй түрээслэх эрх олгосон байна. 2002 оны байдлаар нийт бэлчээрийнхээ 50 орчим хувь буюу 51.6 сая га бэлчээрийг малчдад эзэмшүүлжээ. Тус оронд 1980 оны эхэн үеэс малын бэлчээрийг дайчлах хариуцлагын дүрэм хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бэлчээрийг хувиарлан эзэмшүүлж эхэлжээ. Бэлчээрийн газрыг хувиарлахдаа хүн ам болон малын тоог харгалзан үзсэн байна. Тэгэхдээ 60 хувьд нь хүн амын тоог, 40 хувьд нь малын тоог харгалзан үзсэн байна. Энэхүү бодлогын сайн тал нь малчин өөрийн мал, газартай болсноор малын тоог өсгөх үндсэн дээр орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой болсон. Үүний үр дүнч гарсан байна. Гэвч нөгөө талдаа малын чанар чансааг сайжруулж ашиг орлогоо нэмэгдүүлэхийн оронд зөвхөн толгойн тооны хойноос хөөцөлдөх болсноор бэлчээр хүрэлцэхгүй болж, даац хэтэрснээс болж мал аж ахуйн тогтвортой хөгжилд муугаар нөлөөлсөн байна. Өвөрмонголын шилийн гол аймгийн


1642 Ялалт сумын Талын уул гацааны Норов хэмээх малчныд бид очсон юм. Энэ малчных 500 гаруй малтай. Үүнээс хонь 240 орчим, ямаа 200, үхэр 20, адуу 40 орчим юм байна. Эдний бэлчээрийн нийт хэмжээ 1100 мү буюу 733 га газар юм. Ам бүл зургуулаа, эхнэр нөхөр, хүү, бэр, охин, хүргэнтэйгээ амьдардаг. Өөрийн гэсэн худаг хашаа машинтай. 733 га бэлчээрээ 2002 онд бүрэн хашаалсан. Мал аж ахуйгаасаа жилд 40 орчим 1000 юаний цэвэр орлого олдог.1999 оноос хүүхэд нь тусдаа гарсан. Түүнд 4500 мү газар буюу 300 га газрыг тодорхой тооны малтай хамт тасалж өгсөн байна. Нэг хүүхдэдээ 1500 мү буюу 100 га бэлчээрийг тасалж өгдөг гэж ярьж байсан. Тэжээлийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийнхөө бэлчээрийн жаран мү буюу 4 га газар дээр өөрийн хүч, хөрөнгөөр эрдэнэшиш тариалж дарш хийж хэрэглэдэг байна. Бэлчээрийг хашаалж эзэмшүүлэх нь олон сайн талтай гэж малчин Норов ярьж байв. 1. Хашаалсан бэлчээрт бусдын мал орж ирж идээшлэх явдал байхгүй болсон. Хашаалаагүй үед хэдийгээр эзэмшиж байгаа гэж үзлээч гэсэн бусад айлын мал орж ирэх бэлчээрлэх бололцоотой байсан. Түүнээс болж таньдаг хөрш найз нөхөдтэйгөө ч ам муруйгаад хэцүү байв. 2. Миний эзэмшилд олон арван жилийн хугацаагаар байх болсон. Цаашилбал үр хүүхдэдээ өвлүүлэх магадгүй цаашдаа хувийн өмч болгох юм бил үү? Тэрчлэн хэдэн малаа өсгөж үржүүлэх хөрс суурь нь болж байгаа өөр газар нүүж очоод буучих бололцоогүйгээс түүнийгээ сайжруулах үр ашигтай ажиллахаас өөр аргагүй. Тиймээс 5 төгрөг олдсон ч энэ газартаа зарцуулах, худаг ус гаргах, хашаа хороогоо сайжруулах таримал бэлчээр хадлан бий болгох зэргээр ажиллаж байна. 3. Малынхаа бүтэц ашиг шимийг сайжруулах тал дээр өөрчлөлт хийх бодолтой байгаа. Ялангуяа үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх, илүү ашиг шимтэй малыг өсгөж үржүүлэх, харин адууныхаа тоог цөөрүүлэх гэж байгааг асуухад бэлчээрийг маш их талхлаж байна гэсэн юм. Та малынхаа үйлдвэр угсааг хэрхэн сайжруулдаг вэ гэхэд сум гацааны үйлдвэр сайжруулах өртөөнөөс туслалцаа үзүүлдэг гэсэн тэднээс сайн үйлдвэрийн эцэг мал авч хээлтүүлэгчээ солих бололцоог олгодог юм байна. Мал эмнэлэгийн үйлчилгээг гацаанаас явуулдаг нэг бод малд 2 дахиж 2 юаны төлбөр жилд авдаг. Нэг бод малд 3 юаны төлбөр авч холбогдох мал эмнэлэгийн үйлчилгээгээр хангадаг гэж ярьж байна. Жилд 24-25 түмэн жин хадлан тэжээл бэлддэг. 6-7 түмэн жин нарийн тэжээл бэлддэг. Хас-Эрдэнэ гэх айлаар бас очсон. 9360 мү буюу 624 га газартай, 400 орчим малтай 2 адуу, бусад нь үхэр хонь ямаа тэднийх 6 ам бүлтэй. Энэ айл бэлчээрээ сайжруулах талаар дээрх айлтай адилхан арга хэмжээ авч байна. Өвөрмонголын шилийн гол аймагт бэлчээр хашисаныг малчид нааштай хандаж эерэг талыг нь ухаарч байсан. Шилийн гол аймгийн засаг даргын орлогч Адъяатай уулзаж ярилцахад энэ бэлчээр хаших явдлыг зөв зүйтээ ажил гэж үнэлж байсан. Мэдээж нүүдлийн хэмжээ хумигдаж цөөрсөн учраас ган зуд болсон нөхцөлд өвс хадлангаа бэлтгэх бэлчээрээ зөв зохистой ашиглах, таримал тэжээл хадлан бэлтгэх талаар малчдын хариуцлагыг улам нэмэгдүүлж байна. Ингэж мал аж ахуйд оруулах хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр мал аж ахуйг


1643 эрчимжүүлэх байгаль цаг уурын эрсдэлийг бууруулах улмаар бэлчээрээ хамгаалах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, малчдын оролгыг нэмэгдүүлэх бололцоог олгодог. Сүүлийн жилүүдэд бэлчээр асар их доройтсон учраас түүнийг сэргээхэд улсаас тусламж дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй юм. Хаврын улиралд 4-6 сарын хооронд ургамлын ургах эд үед малыг хоёр сарын турш хашаанд суурин маллаж бэлчээрээ чөлөөллөх амрах замаар бэлчээрийн нөхөн сэргээлтийг хангах, бэлчээрээ сайжруулах аргыг хэрэгжүүлж байна. Малыг суурин маллах хугацаанд нэг мү бэлчээрт 5.5 кг аму будаагаар тооцож эрдэнэшишийг малчдад үнэгүй өгч байна. Энэ хугацаанд доройтсон бэлчээр сэргэх бөгөөд дараа нь малчид өөрсдөө бэлчээрээ сайжруулж хэвийн байдлыг нь хангах арга хэмжээг авах бололцоотой болно гэж үзэж байгаа юм. Шилийн гол аймгийн хэмжээнд битүүмжилж шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд 206.6 мянга га бэлчээрийг амрааж 1.5 сая га бэлчээрийг 2 сараар чөлөөлж сэлгэх аргыг нэвтрүүлсэн байна. 786.6 мянган га бэлчээрийг сэлгэж ашигладаг. 7.6 мянган малчинг өөр газарт нүүлгэсэн. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр ургамлын өндөр 7.22 см-ээр өсч ургамлын бүрхэц 21.89 хувиар дээшилж, ургац 52.4 хувиар нэмэгдсэн байна. Бэлчээрийг хашиж ашигласнаар ургацыг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгааны дүн гарчээ. Шилийн гол аймгийн хэмжээнд 2003 оны байдлаар анх түрээслэж авсан малчдын бараг 20 хувь нь газар бэлчээрээ дахин түрээсэлсэн. Энэ нь нэг талаас малаа алдаж хорогдуулснаас болж ядуурсан, зарим малчин бэлчээрээ түрээсэлж орлого олох боломжтой. Бэлчээрийг түрээслэхдээ бэлчээрийн үржил шим байршил зэргээс хамаараад нэг мү буюу 0.6 га бэлчээрийг жилд 1-3 юаний төлбөртэйгөөр түрээсэлдэг байна. Ингэж дахин түрээслэхэд малчид өөрийн эзэмшил газраа дуртай хүнтэйгээ өөрсдөө тохирч чөлөөтэй түрээслүүлж байсан байна. Нэгдүгээрт. Тэр орон нутагт амьдардаггүй өөр нутгийн хүмүүс ирж түрээслэн авах замаар тэр газрыг зөвхөн ашиг олох зорилгоор дахин сэргэх боломжгүй болтол нь ашигладаг. 2-рт тухайн гацааны зарим баян малчид өөрийнхөө бэлчээрийг бага ашиглаж сэргээх сайжруулах, харин түрээслэж авсан хүний газрыг хайр найргүй ашиглах замаар доройтуулдаг. Үүнтэй холбогдуулаад хувь хүн өөрөө дур мэдэн түрээслэхэд нь гацааны зүгээс хяналт тавьж хурлаар оруулж шийдвэрлүүлдэг. Бэлчээрийг хашиж эзэмшүүлсний ач холбогдол нь нэг талаас бэлчээрээ хамгаалах бэлчээртэй тохирсон тоо хэмжээний малыг маллах газрыг өөрийн өмч мэт хайрлах сонирхол нь эрс дээшилж байгаа. Бэлчээр хаших нь түүний талхлагдал доройтлоос хамгаалах сайжруулах цөлжилтийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгэн нөхцөл болж байна. Малын тоог бэлчээрийн даацанд тохируулан зохицуулахдаа нэг гад дөчнөөн мал байна гэсэн норм хуулиар тогтоож өгөөгүй боловч бэлчээрийн даац малын тоог харгалзан малчин өрхийн тухайн жилд борлуулах борлуулалтын нормыг тогтоожээ. Тухайлбал олон малтай байгаад бэлчээрийн даац муудахаар бол танайх энэ жил малынхаа 40хувийг нядалж борлуулна. Их хэмжээгээр талхлагдсан газрыг 2-3 жил


1644 ашиглахгүй өнжиж тэнд байсан малчдыг төв суурин газрын ойролцоо нүүлгэх ажлыг зохион байгуулж байна. Нүүсэн малчинд сайн үйлдвэрийн 10 орчим үнээ худалдан авах тэжээл бэлтгэх малын хашаа саравч барихад нь улсаас дэмжлэг үзүүлдэг. Цэвэр үйлдвэрийн нэг үнээ 18000 мянган юаний үнэтэй байдаг бөгөөд үүнийг 5000 мянган юанийг улсаас буцалтгүй тусламжаар 10000 мянган юанийг 3 жилийн хугацаатай зээлээр (хүүг нь улс хариуцдаг) олгож хувь хүн өөрөө 3000 мянган юань гаргадаг байна. Энэ 10 үнээ хамгийн доод хязгаар бөгөөд малчин өөрөө хүсвэл үнээний тоог олшруулж болно. Малчид үнээгээ өөрсдөө саадаггүй тэдэнд нэгдсэн журмаар тэжээл үйлдвэрлэж өгдөг. Малчид үнээгээ арчилж маллах бөгөөд саалийн нэгдсэн механикжсан саалтуурын газарт суулгаад, сүүгээ тушааж, сүүнийхээ оролгыг авдаг. 3аас 5 жилын дараа бэлчээр сэргэсэн нөхцөлд төв суурин газарт шилжин сууршсан малчин анх байсан газартаа очиж маллаж болно. Тэрчлэн бусдад түрээслүүлэн ашиглуулж болох юм байна. Ийм маягаар доройтсон бэлчээрийг сэргээх арга хэмжээ авч байна. Зөвхөн байгалийн бэлчээрээр малын тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгүй учраас таримал тэжээл бэлтгэхэд онцгой анхаарч байна. 2002 оны байдлаар гэхэд хоёр сая орчим га газарт тариалалт хийжээ. Тариалахдаа тэжээлэг эрдэнэшиш мэтийн ургамлыг их хэмжээгээр тариалж дарш, нэмэлт тэжээлийн хэлбэрээр ашиглаж байна. Таримал бэлчээр бий болгох ажлыг эхлүүлжээ. Нутгийн баруун өмнөд хэсэгт сибирийн шар хиаг ерхөг согоовор зурман сүүл хошоон хунчир өмнөд хэсгээрч мөн тариалдаг. Төгсгөл. Бэлчээрийн хортон шавьж мэргэчдийг устгах талаар ихээхэн зүйл хийж байна. Шилийн гол аймаг сүүлийн нэг жилд онгоц болон машин ашиглан 3.9 сая га газарт царцаатай 406.4 мянган гад оготнотой тэнцэх ажил хийж түүнд 6 мянган хүн оролцжээ. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэхийн тулд бэлчээрийн олон болон нэг настын үр үржүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. 1987 оноос сортын үр үржүүлэх 20 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс байгуулагдсан. Одоогоор 250 гаруй сорт бүртгэгдээд байна. Энэ 250 гаруй сортын 40.4 хувийг хүмүүс гаргасан байна. 16 хувийг өөр нутгаас авчирч нутагшуулжээ. 28 орчим хувийг гадаадаас авчран нутагшуулсан. Үлдсэн 15.6 хувийг нутгийн зэрлэг ургамлыг тарьмилжуулах замаар нутагшсан сортыг бие болгожээ. Гэвч 250 сорт нь өнөөдрийн өвөр монголын бэлчээр сайжруулах шаардлагыг хангаж чадахгүй байна. Учир нь эвдэрч цөлжсөн доройтсон хөрс бэлчээрийг сайжруулахад улам олон сортыг бий болгох шаардлагатай. Өвлийн улирлын тэжээлийн хэрэгцээг хангахын тулд шинэ төрлийн тэжээллэг чанар сайтай ургац арвинтай сортыг бий болгохоор ажиллаж байна. Өвөрмонголын бэлчээрийн талаар бодлогыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад эрдэм шинжилгээний байгууллагуудын хугацааны туршилт судалгааны үр дүн мэт чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын хөдөө аж ахуйн ШУ-ны академийн бэлчээрийн судалгааны хүрээлэн өвөрмонголд ажиллаж байна. Аж ахуйн болон захиргааны албан хаагч дарга нар нь чухам тэр чиглэлийн эрдэмтэд судлаачдын заавар зөвлөгөөгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тодорхой


1645 бэлчээрийг хашиж сайжруулан түүнийгээ малчдад үзүүлж ямар аргаар сайжруулахыг зааж сургадаг. Нэг чиглэлийн судалгааг 30-40 жил тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь өнөөдрийн бэлчээрийн талаар тодорхой ШУ-ны үндэстэй бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх бололцоог олгосон байна. 3. Монгол улсын бэлчээрийг сайжруулах талаархи зарим дүгнэлт санал. 1. Аливаа менежментийн үндэс нь өмчлөлийн асуудал юм. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь бэлчээрийн өмчлөл эзэмшлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс шууд шалтгаалах болно. ӨМӨЗО-нд олон 10 жилийн турш тууштай хэрэгжүүлсэн бодлого туршлагаас үзэхэд байгалийн нөөцийг ашиглаж байгаа малчин хүнд бэлчээрийн газрыг нь өмчлүүлж эзэмшүүлэхгүйгээр бэлчээрийн талхлагдал доройтлын асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр хүн амын байршил уламжлал хөгжлийн хэтийн төлөв хандлага зэргийг харгалзан бэлчээрийн эзэмшил өмчлөлийн асуудлыг ялгавартайгаар шийдэж болох юм. 1-рт байгаль цаг уурын хувьд илүү тохиромжтой хүн ам шигүү суурьшиж дэд бүтэц хөгжсөн зах зээлийн багтаамж ихтэй. Мал олноор төвлөрч даац нь хэтэрч доройтолд орсон бэлчээр нутгийг удаан хугацаагаар эзэмшүүлэх дахин түрээслүүлэх эзэмших эрхийг худалдах, цаашилбал өмчлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх газар тариалан мал аж ахуйг цохистой хослон хөгжүүлэх, байгаль цаг уурийн эрсдэлийг бууруулах, хөдөөгийн малчид иргэдийн амьжиргааны тогтвортой орлого олох нөхцлийг бүрдүүлэх болно. Энэ бүс нутагт бэлчээрийг хувиарлан удаан хугацаагаар эзэмшүүлэх хашаалах ажлыг эхлэх шаардлага чухал. Хэрвээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж чадахгүй бол хүн малаа дийлэхгүй болсон тэр газар нутаг бэлчээр улам доройтож иргэж нөхөн сэргээгдэхгүй болж цөлжих аюултай бөгөөд энэ нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах улмаар олон мянган хүний амьдралд муугаар нөлөөлж болох юм. Бэлчээрийг удаан хугацаагаар эзэмшүүлэх түрээслүүлэхэд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал нэг малчин нэг өрхөд эзэмшүүлэх бэлчээрийн хэмжээг яаж тогтоох худаг усны хангамжийг хэрхэн хувиарлаж зохицуулах улсаас ямар хэмжээний тусламжийг яаж үзүүлэх зэргийг хуульчлан зохицуулах ёстой. Бэлчээр нутаг хүрэлцээтэй хүн мал цөөн тийм газарт малчин өрхийн өөрийн гэр бүлийн амьдралын болон нийгмийн олон асуудлыг өөрөө бие даан шийдэх хэмжээнд хүртэл малын тоо хэмжээг нэмэгдүүлэх нүүдлийн уламжлалт аргаар мал аж ахуйгаа эрхлэх. Жилийн 4 улиралд байгаль цаг уурын өөрчлөлтийг харгалзан нүүх замаар бэлчээрээ ашиглах доройтуулахгүй байх асуудлыг шийдвэрлэх бололцоотой юм. Хоёр- улс орны тогтвортой хөгжлийг хангах үүднээс улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь болж байгаа бэлчээрийн талаар дорвитой бодлого боловсруулах хэрэгжүүлэх асуудал чухал байна. Бэлчээрийн судалгааг одоогийн шинжлэх ухаан технологийн төсөлтэй адил нэг хоёр жилээр төлөвлөн хэрэгжүүлэх бололцоогүй бөгөөд харин байгалийн бүс бүрт тогтсон газар нутагт мониторын болон туршилтын талбай байгуулан түүнд гарч байгаа өөрчлөлтийг олон 10 жилийн турш тасралтгүй бүртгэх замаар доройтлын шалтгааныг судлах сайжруулах арга замыг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаас үзэхэд төслийг


1646 богино хугацаагаар төлөвлөсөн санхүүжүүлж байгаа учраас тухайн хугацаанд нэг хэсэг талбайд хашиж туршилтын хугацаа дуусахад тэр талбай нь хаягдаж хашаа нь үгүй болж их бага хэмжээний хөрөнгө үрэгдээд дуусах байдал ажиглагдаж байна. 5-10 жилийн дараа туршилт судалгаа хийх шаардлага гарахад мөн л дээрх зүйлийг дахин хийх шаардлагатай болдог. Ийм маягаар явагдаж байгаа судалгаанаас үнэн зөв дүгнэлт гаргаж шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулж практик зөвлөмж ч өгөх бололцоогүй юм. Иймээс энэ чиглэлийн судалгааны байгууллагыг бэхжүүлэх өргөтгөх хэрэгтэй. Бэлчээрийн ашиглалтыг хариуцдаг хөдөө аж ахуйн яаманд бэлчээр хариуцсан мэргэжилтэнгүй байх жишээтэй. 3-рт. Бэлчээр хадлан сайжруулах таримал бэлчээр тэжээл бий болгоход тухайн бүс нутагт тохирч зохицсон нэг болон олон настын үрийн хэрэгцээ нэмэгдэж байна. Бэлчээр хадлан сайжруулахад нэг болон олон настын үрийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Эрчимжсэн аж ахуйн систем бий болсонтой холбоотой даршны ургамлын үр таримал тэжээлийн үр, хот цэцэрлэгжүүлэх талбай тохижуулахад ч ихээхэн хэмжээний үр шаардлагатай. Үүнтэй уялдан нэг болон олон настын үр үржүүлэх улсын хэмжээний системийг бий болгох хэрэгтэй байна. Бүсийн эрдэм шинжилгээний станцуудын материаллаг бааз боловсон хүчин туршилтын талбайг түшиглэн уг бүсэд зохицон малын тэжээлийн болон бэлчээрийн ургамлын үр үржүүлэх ажлын зохион байгуулах шаардлагатай бөгөөд оллон наст, буурцаг, сөөг, сөөгөнцөр, ургамлын үрийг орон нутгаас түүж цуглуулах үржүүлэх болон байгаль цаг уурын хувьд ойролцооо сибирь өвөрмонголоос үр импортлон үржүүлэх аж ахуйн хэрэгцээт чанарт хянан баталгаажуулалт хийлгэх, хувь хүн аж ахуйн нэгжийг үр үржүүлэхэд нь туслах, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой системтэй арга хэмжээ авах шаардлагатай. 4-рт. Их хэмжээгээр талхлагдаж доройтсон бэлчээрийг улирлын болон богино хугацааны сэлгээ хийж байгалийн жам ёсны нөхөн сэргээлтийг ашиглан сэргээхийн зэрэгцээ тухайн байгаль цаг уурын нөхцөлд цохицсон олон настын үр тариалах замаар доройтсон бэлчээрийг сэргээх талаар туршилт судалгааны ажил хийх тариалалтын технологийг туршаж боловсруулах асуудал чухал. 5-рт. Нийтийн эзэмшлийн аргаар бэлчээр ашиглаж байгаа өнөөгийн нөхцөлд багуудын төвшинд газар зохион байгуулалтыг шинэчлэн хийж бэлчээр нутгийн доройтлоос хамгаалахын тулд сумын бэлчээр нутаг газар ашиглалтын төлөвлөгөөтэй болгох. Бүх шатны төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, малчид баг сум аймгийн засаг даргын тамгын газар ИХТ-ийн хамтарсан менежментийг бий болгох. 6-рт. Хадлангийн ургац бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хадлангийн талбайг багийн малчдад эзэмшүүлэх хадлангийн талбайг хашиж хамгаалах, үр цацах, услах, цас тогтох ажлыг хот айл малчин өрхийн төвшинд зохион байгуулах боломжтой. Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны агентлагийн ногоон алт экосистемийн удирдлага хөтөлбөрийн зохицуулагч доктор профессор Д.Дорлигсүрэн Өдрийн сонин. 2004.10.02.№244(1746)


1647 Хятадаас үзүүлэх 30 сая ам.долларын зээлийн 240 нь хаачсан бэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди, БНХАУ- ын дарга Ху Жинтао нарын өнгөрсөн онуудад хийсэн харилцан айлчлалын үеэр Хятад улсаас манайд 300 сая ам.долларын зээл, 50 сая юаны тусламж үзүүлэхээр болсон. Үүнээс 50 сая юаны тусламжийг төрийн ажилтнуудын орон сууц барих, “Энхтайваны” гүүрийг засварлах зэрэгт зарцуулахаар болж энэ ажил явагдаж байгаа. Харин 300 сая ам.долларын зээлийн асуудал чимээгүй байна. Гэтэл энэ 300 саяын 240 нь Монголд ороод ирчихсэн, (энэ онд, Н.Энхбаяр, Ч.Улаан нарын үед ) бүр Сүхбаатар аймгийн нутагт цайрын нэгэн үйлдвэрт “шингэж” байгаа, тэр үйлдвэр нь удахгүй ашиглалтад орох гэж байна гэсэн мэдээлэл манайд ирсэн юм. Энэ мэдээллийн дагуу бид Санхүү эдийн засгийн яамыг зорьж сайд Н.Алтанхуягаас тодруулбал, уг нь энэ зээл манайхаар ор ирээгүй. Надад л мэдэгдээгүй. Энэ зээлийн нөхцөл байдлыг л дөнгөж ярьж судалж байгаа. ОУВС ийм өндөр зээл гээд зөвшөөрөхгүй байгаа гэсэн хариу өгсөн юм. Тэгэхээр албаны хүний яриагаар бол энэ зээл манайд ирээ ч үгүй, ороо ч үгүй, өгөө ч үгүй байгаа аж. Гэхдээ Хятадаас манайд үзүүлэх 300 сая ам.долларын зээлийг Сүхбаатар аймагт цайрын нэгэн үйлдвэрт орсон гэх мэдээллийг хэн ч үгүй гэсэнгүй, хэн ч баталсангүй. Эсвэл манай дарга нарын зуучлалаар хоёр талын хоёр аж ахуйн нэгж, компаниудын хооронд зохицуулагдаад цайрын үйлдвэр нь ашиглалтад орох гээд байна уу гэдэг асуудал нээлттэй байна. Б.Болд.Өдрийн сонин. 2004.12.16.№308 (1810) Ч. УЛААН:300 сая.ам.долларын зээлийн хэлэлцээр хийгдэж байгаа Манай сонинд БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлийн 240сая нь юунд зарцуулагдсан, манайд орж ирсэн эсэх талаар албаны хүмүүс хариулт өгч чадахгүй байгаа талаар мэдээлсэн. Энэхүү зээлийн 240 сая нь Сүхбаатар аймаг дахь цайрын үйлдвэр байгуулахад зарцуулагдсан байж магадгүй гэсэн “ хардлага” сонсогджээ. Энэ асуудал нээлттэй байгаа гэсний дагуу дурьдагдсан үеийн Сангийн сайд Ч. Улаан манайд хандсан юм. -БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгохоор амласан. Зөвхөн манай улс төдийгүй Балба, Сингапур зэрэг хил залгаа 6 улсад зээл олгохоор болсны хамгийн хөнгөлөлттэй нөхцөл нь манайх. Хоёр улсын сангийн яамдын хооронд энэхүү зээлийн талаар гэрээ хэлэлцээр явагдаж байгаа. Одоогийн байдлаар зээлийг 20 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй, эхний 7 жилд үндсэн зээл болон төлбөр хийхгүй байх талаар ойлголцоод байгаа. Гэхдээ энэ хөнгөлөлтийн түвшин нь ОУВС-гийн шаардлагын түвшинг хангахгүй байгаа учир эцэслэн тохиролцоогүй байна. Эцэслэн тохиролцсоны дараа УИХ-д оруулан соёрхон батлуулдаг. Нэгэнт хэлэлцээр дуусаагүй учир Монголд нэг ч ам.доллар орж ирээгүй байгаа юм. -Мэдээлэлд дурдагдсан Сүхбаатар аймаг дахь цайрын ордын үлдвэрийг ямар санхүүжилтээр барьж байгаа юм бэ?


1648 Сүхбаатар аймаг дахь Төмөртийн цайрын ордын үйлдвэрийг байгуулж байгаа, ирэх нд ашиглалтад орно. Үүнд шаардагдах 38сая ам.долларын тал хувийг БНХАУ тал хөрөнгө оруулалт хамтарсан үйлдвэр байгуулж байна. Үлдэх хэсэг болох 200 сай юанийг Хятадын тал хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр өгч байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын бус төсөлд оролцож байгаа “Цайрт минерал” компани хариуцна. Төмөртийн цайрын үйлдвэрийн ажил амжилттай явагдаж байгаа. ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллаж байгаа томилолтынхоо үеэр өнөөдөр тус үйлдвэрийн ажил байдалтай танилцана. Хятадын талаас хөрөнгө оруулж буй төсөл. БНХАУ-ын дарга Ху Жинтао ч Монголд айлчлахдаа “Үлгэр жишээ төсөл болгоно” гэж тохиролцсон юм. ОХУ-тай хамтарсан “Эрдэнэт”, “Моноросцвемент” гэх мэт шиг үр дүнтэй далайцтай хамтын ажиллагаа болно гэж итгэж байгаа. А. Алт. “Өдрийн сонин” 2004.12.27.№314 №309 (1811) 2005 он Өдрийн сонин Хятадын чанартай бүтээгдэхүүн манайд худалдаалагдана Манай улсын бизнесийн салбарынхан Хятадын үйлдвэрлэлийнхэнтэй зөвхөн монголоор дамжтн холбогдож байхаар болжээ. Гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих холбоотой Монгол Улсын хууль, өмнөд хөршид хүрэх бол тэдний бизнесийн эрхзүйн орчны тухай мэдээлэл Өвөрмонголын зуучлагчдаар дамжин манай бизнесийнхэнд хүрч байх аж. Тус бодлогын хүрээнд жижиг бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэдийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилглтой томоохон бизнес аялал ирэх пүрэв гаригаас эхлэхээр болжээ. 12 аймгаас бизнес эрхлэгчдийн төлөөлөгч оролцож байгаа энэ аялалыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зохион байгуулж байна. Өнөөдөр хятадын зах зээл дээр 700 гаруй нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн худалдаалагддаг аж. Үүний 120 орчмыг нь үйлдвэрлэдэг Өвөрмонголын үйлдвэр, Ордосын ноолуурын үйлдвэр зэрэгтэй танилцахаар хөтөлбөрт тусгажээ. Өмнөд хөршийг зорьж байгаа бизнес эрхлэгчид тэндхийн томоохон үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож болох гэнэ. Ингэснээр манай ахуйн болон хүнсний нийтийн хэрэглээ зөвхөн Эрээнээр хязгаарлагдахгүй болно хэмээн зохион байгуулагчид онцлов. Өдрийн сонин. 2005.01.10.№007 (1828) Бяцхан мисс Бээжингийн паркаар аялна “Бяцхан мисс- 2005” тэмцээн ирэх сард болох тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.Олон жил завсарласан уг тэмцээнийг “Билгүүн санаа” ХХК, “EYE” студи”- тэй хамтран өнгөрсөн оноос дахин сэргээн зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд 5-6 насны хүүхдийг бүртгэх бөгөөд гурван үе шаттайгаар “Бяцхан мисс”-ийг тодруулах юм. Анхан


1649 шатны шалгаруулалтад хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадварыг харгалзан шалгаруулж, түүнд тэнцсэн тохиолдолд мэргэжлийн багш нар хүүхдүүдийг 20 хоногийн хугацаанд бэлтгэх аж .Тэр хугацаанд охид хүүхдийн сэдэвтэй гадаад, дотоод дуу тус бүр нэгийг хоёр бүжиг, жүжигчилсэн тоглолт, нийт зургаан дуу сурах гэнэ. Уг сургалтын дараа 2 дугаар шалгаруулалт болох бөгөөд хүүхдүүд сурсан зүйлээрээ өрсөлдөж тэдгээрээс хамгийн өндөр оноо авсан 6 охин эцсийн шалгаруулалтад оролцох эрх авах аж. Мөн энэ үеэр “Дууч бяцхан од”, “Бүжигч бяцхан од”, “Киноны бяцхан од” гэсэн номинациар 3 охин шалгаруулах юм байна.Тэмцээний удирдамжийг бүх цэцэрлэгт хүргүүлээд байгаа бөгөөд идэвхтэй оролцож, хүүхдүүдээ өргөнөөр хамруулсан 3 цэцэрлэгийг 21 инчийн зурагтаар шагнаж, багш нарыг мөнгөн шагналаар урамшуулах аж. Тэмцээнд оролцогч охид нүүрээ будахгүй байх ёстой. “Бяцхан мисс” өргөмжлөл хүртсэн охиныг миссийн мөнгөн титэм, кинонд тоглох эрх, Бээжин хотын Дэлхийн паркаар багшийн хамт аялах эрхээр шагнах аж.Өнгөрсөн жилийн миссийг Сөүлийн хүүхдийн паркад долоо хоног тоглох эрх , хүүхдийн өрөөний иж бишрэн тавилгаар урамшуулж байжээ. Д.Цолмон. Өдрийн сонин. 2005.03.22.№071 (1892) Хятадын хөгжлөөс айх уу, ашиглах уу? Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хятад судлаач доктор (Ph.D) Д.Шүрхүүтэй орчин үеийн хятад судлалын зарим асуудлаар ярилцлаа. - Саяхан өндөрлөсөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулган дэлхийн нийтийн анхаарлыг нэлээд татав. Хятадын судлаачийн хувьд санал бодлоо манай уншигчидтай хуваалцана уу? - Энэхүү чуулган гол төлөв тал бүрийн хавар болдог бөгөөд нэг намын тогтолцоотой нөлөө бүхий том орны хувьд чуулганы үйл ажиллагаа ямагт дэлхий дахины, мэдээж хятад судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Энэ удаагийн гол онцлог нь “салан тусгаарлалтын эсрэг хууль”-ийг баталж хятад орныг 14 удирдсан Зян Зэминь Цэргийн зөвлөлийн даргын албан тушаалаа хятадын шинэ удирдагч Ху Зиньтаод өгсөн явдал байв. Мөн хөдөө, тосгоны шинэчлэлтийг эрс түргэтгэхийн тулд цогц арга хэмжээ авах тухай шийдвэр гаргасан байна лээ. - Энэ асуудлыг та яагаад чухалд үзэж байна вэ? Хятадын шинэтгэл хөдөө тосгоноос эхэлсэн, ихээхэн үр дүнд хүрсэн гэдэг биз дээ. - Шинэтгэл хөдөө тосгоноос 1978 онд эхэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд хот хөдөөгийн хөгжлийн ялгаа баян ядуугийн зааг, тариачдын болон хотынхны орлогын зөрүү ихсэж, хөдөө дэх шинэтгэлийн удааширсан байна. Хэрэв энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй


Click to View FlipBook Version