1850 Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батласан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрззнд авто замын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрүүдийн дотор Улаанбаатар хотод шинээр 212 км ха- туу хучилттаи авто зам барих зорилт дзвшүүлсэн билээ. Нийслэл хотын авто замын сүлжээг сайжруулан олон улсын түвшинд хүргэх, ингэснээр авто замын түгжрэлийг бууруулахад чиглэгдсэн энэхүү ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор "Монголын авто замын компаниудын нэгдэл " Консорциум, Хятадын Экспорт Импорт Банктай Харилцан ойлголцлын санамж бичигт 5 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэ арга хэмжээний үеэр тус консорциумын ТУЗ-ийн дарга Ж.Энхжаргалтай ярилцлаа. -Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт авто замын талаар дэвшүүлсэн зорилтуудаас танилцуулна уу. -Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүм амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад чиглэсэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг 2010 онд УИХ-аас баталсан. Энэ хөтөлбөрт авто замын салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд ту- хайлбал аймгийн төвүүдийг Нийслэлтэй болон ойролцоох хилийн боомттой холбосон 5572 км хатуу хучилттай авто зам, Алтанбулаг-УлаанбаатарЗамын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км хатуу хучилттай авто зам, 7 цэгт гүүрэн гарц тус тус шинээр барьж 350 км хатуу хучилттай авто замыг шинэчлэх ажлууд тусгагдсан байгаа. - Нилээд том зорилтууд тавигдсан байна. Энэ хөтөлбөр хугацаандаа хэрэгжих боломжтой юу, авто замын салбар эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна уу? -Тиймээ, үнэхээр том зорилтууд тусгагдсан. Бид хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно Бидний хичээл зүтгэлийг үнэлж салбарын төр захиргааны байгууллагаас итгэл үзүүлж дэмжвэл хэ- рэгжих бүрэн боломжтой. Авто замын барилгын ажил нь улирлын чанартай хийгддэг учир цаг алдаж боломгүй байна. Өдийд бид ажилдаа гарсан байх учиртай. Гэвч бид Яам, Авто замын газраас шийдвэр хүлээгээд хугацаа алдаад л байна Мөн энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх авто зам, гүүрийн барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөс чөлөөлох, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа замын барилгын үндэсний компаниудын технологийн машин,механизм, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ- аас чөлөөлөх хуулийг нэн даруй гаргаж мөр дүүлэх шаардлагатай байна. -Танай консорциум эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох төлөвлөгөөтэй байна? -Саяхан Засгийн газраас батласан 2011- 2012 онуудад шууд гэрээгээр гүйцэтгүүлэх зам барилгын ажлаас манай консорциум хэрэгжүүлэх төслийн саналаа ЗТБХБЯ-нд тавьсан. Шийдвэрийг хүлээж байна. Замын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэх нь цаг хугацаа
1851 хожих, зам, барилгын үндэсний компаниудыг дэмжиж, дотоодын зах зээлээ хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Мөн дээр дурьдсан Улаанбаатар хотод шинээр баригдах 212 км замын барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт Импорт Банктай өчигдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр бидний хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, ойрын хугацаанд гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо. Бид эх орны маань нүүр царай болсон Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулах том төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх эхлэлийг тавьж чадсандаа баяртай байна. Өдрийн сонин. 2011.05.03. №111 /3813/. 9-р нүүрт Хятад дэлхийн интернэт сүлжээнд хяналт тогтооно Он гарсаар Арабын орнуудад Засгийн газрын эсрэг жагсаал тасрахгүй байгаа билээ. Тус орнуудын сөрөг хүчнийхэн үгээ хэлж, ард иргэдээ жагсаалд уриалахдаа гол зэвсэг болгон интернэтийг ашиглаж улмаар хувьсгал хийсээр байгаа юм. Тиймээс Хятад улсад уг байдал давтагдахаас сэргийлэн эрх баригчид нь дэлхийн интернэт сүлжээн дэх хяналтаа чангатгаад байна. Өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын дарга, ХКН-ын дарга Ху Жинтао хэлсэн үгэндээ сүлжээнд хяналт тавих байгууллага бий болгохыг уриалж байжээ. Тэрбээр үг хэлснээс хэдэн долоо хоногийн дараа интернэтийн салбарт хяналт, удирдлагыг тоггоох төв байгууллага бий болсон байна. Статистик судалгаагаар Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо 457 сая аж. 'Синьхуа' агөнтлагийн мэдээлснээр хяналт тогтоох дээрх байгууллага нь интернэтэд тавигдсан мэдээлэлд хяналт тавьж, хэрэглэгчид түүнийг уншиж болох эсэхэд зөвшөөрөл олгох, интернэтийг зөвхөн улсын эрх ашигг нийцсэн ухуулга сурталчилгааны зориулалтаар ашиглахыг шаардах гэнэ. Үүний зэрэгцээ тус байгууллага нь шаардлагатай гэж үзвэл сүлжээг хаах хүртэл арга хэмжээ авах эрхтэй аж. Хятадад хамгийн сүүлд хийсэн статистик судалгаагаар блогчдын тоо 100 сая байгаа аж. Энэ тоо 2013 онд 250 саяд хүрнэ гэсэн тооцоо байгаа юм байна. Д.ЦЭРЭНДОЛГОР Өдрийн сонин. 2011.05.07. №115 /3817/. 5-р нүүрт Цэнхэр униар дунд талстах цагаан сувд Далайн чийглэг салхи улээж байгаа нь үл мэдэгдэвч далдуу модны навчис алгуурхан сэвэлзэнэ. Хөх усан униар манантаж цэлхрээд тийм нэг бүгэг саарал орчинг үүсгэх ажгуу. Аварга хөлөг онгоцнууд энд ч нэг, тэнд ч нэг даналзаж алсаас ажихуйд тэргүүнээ өндөрт өргөх “төмөр шувуу” мэт л үзэгднэм Өнгө оөгийн шовх үзүүртэй харандаа зэрэгцүүлээд босгочих- сон юм шиг олон давхар байшин барилгууд униар дунд нозоорон дүнсийх аж.
1852 Замын хажуугаар сүглийх моддын навчис, янз бүрийн гоёмсог цэцэгсийн үнэр автобусны цонхоор нэвт шувт ханхалж, хүмүүсийнх нь царайнаас далайн орны чийглэг агаар аяндаа мэдрэгдээд ирнэ. Азийн цагаан сувд гэгддэг Хонконгийн нисэх онгоцны буудлаас төв рүү нь довтолгож яваа минь энэ. “МИАТ” компанийн төлөөлөл, урлагийн болон хэвлэл мэдээллийнхнээр эл удаагийн баг бүрдсэн байв. Дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон төвүүдийн нэг Хонконг руу “МИАТ” компани ирэх сарын 2-ноос албан ёсны нислэг хийхээр болоод байгаа билээ. Багийн бүрэлдэхүүнийг “МИАТ” компанийн Хонконг дахь төлөөлөгчид угтан авсан юм. Зочид буудал хүрэх замд хүзүүндээ урт оосортой пайз зүүсэн, түүндээ овог нэр, угсаа гарал, эзэмшсэн боловсрол, төгссөн сургууль, нас хүйсээ тодорхой бичсэн хөтөч бүсгүй тайлбар хийсэн. Хоёр нүдээ сүрхий эргэлдүүлж байгаад англиар ярьж өгч байна аа. Түүний яриаг анзаарахуйд тухайн хотын үүсэл сүүлийн үед хэрхэн эрчимтэйгээр хөгжиж байгаа хийгээд Дэнтун. Циньи зэрэг дэлхийн хамгийн том усан боомтуудын талаар өгүүлсэн. Хонконг нь Хятадын зүүн өмнөд хэсэгт оршдог. Их Британийн колоничлолд 100 гаруй жил байгаад 1997 онд БНХАУ-ын мэдэлд эргэж ирж, засаг захиргааны онцгой бүс болсныг манайхан мэднэ. Албан ёсны хэл нь хятад, англи. Хэд хэдэн усан боомтын дэргэдүүр өнгөрч, хоёр ч удаа томоохон уулыг нүхэлснээр шуударч, замын бөглөөнд басхүү түгжирч, өнгийн харандаа шиг өнөө өндөр шовх барилгуудынх нь дундуур шар автобустайгаа хатируулахдаа хатируулж, сажлуулахдаа сажлуулж сая л нэг хөл газар тавив даа. Уулсын оройд будан татаж, шамрага цас хаялах ахуйд Монголоос гарсан хүмүүст хорин долоон хэмийн дулаантай хотод буухад ямархан мэдрэмж төрөх нь мэдээж. Тийм нэг зөөлөн агаар илбээд авах шиг л болсон. Жаахан эв дүй муутай жишээ татвал нохойн гөлөг ч юм уу, ямар нэг амьтанд долоолгуулж байгаа мэт хацар нойт оргиод ч явчих шиг. Буудал маань арван хэдэн давхар юм аа. Монголоос ирсэн зочид төлөөлөгчид есөн давхрын өроөнүүдэд хоёр, хоёроороо хуваарилагдав. Буудлын үүдэнд шар автобус зогсохтой зэрэг нэгэн ижил улаан таксинууд ар араасаа хуйлран ирэв. Тэдгээрээс америкчууд, энэтхэгчүүд, хар арьст бүсгүйчүүд гээд зүсэн зүйлийн хүмүүс буулаа. Уг буудалд амрах нь амарч, амрахаар ирэх нь ирж байгаа юм байна. Миний бие 912 тоо- тод "Хөсөгтөн” хамтлагийн хөөмийч, морин хуурч Чукагийн хамт орлоо. Өөдөөс харсан өрөөнд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, уртын дууч Б.Батболд нар орсон байв. Эргэн тойрон битүү л өндөр барилгууд, хоолны болон үйлчилгээний газрууд дүүрэн байх ажээ. Өрөөний ханууд тэр чигээрээ толь. Ер нь гадны гэлтгүй манайхны буудлууд ч тийм байдаг л даа. Хүссэн хүсээгүй өөрийгоо цаг үргэлж тольдчихож байгаа юм. Тэрхэн агшинд шүршүүрт орж байгаа нөхөр хаалгаа үл ялиг нээлттэй орхих аваас бүх зүйл нь харагдах юм даа гэсэн бодол төрөөд явчихлаа. Дэлхийн урлаг, соёлын нэртэй оддын зарим ярилцлагад “Өөрийгөө хэдэн талаасаа өдөржин тольдоод, сайхан инээмсэглэж, эрх чолөөтэйгээр ил задгай гэртээ амрах дуртай” гэсэн байдгийг санаад орхив.
1853 Оройхон гарлаа. Ойр хавийнхаа үйлчилгээний газруудыг сонирхохоор тэр. Тэрхүү бүгчим халуунд хоолны газруудаас маш эвгүй үнэр ханхална. Зарим үед амьсгал авахад ч бэрхтэй болж байгаа юм. Бүх зүйл цэвэр цэмцгэр шил толь шиг байна гэж юу байхав. Хог хаягдал хөглөрчихсен газруудын байрны доогуур далавчтай жоом гүйнэ шүү дээ. Бие арзасхийлгээд гараад ирэх нь бас чиг эвгүй. Эхний өдрийн орой хотын төв хэсэгт орших томоохон буудалд хүлээн авалт боллоо. Тус хот дахь “МИАТ” компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менөжөр Н.Энхсайхан тэргүүтэй албаны эрхмүүд хүлээж авсан. Уг төлөөлөгчийн газрын менежер Оюунаа гэж даруухан бүсгүй мөн хүрэлцэн ирсэн байв. Улаанбаатарт байгаа хоср хүүхэд, ханиа санаж бэтгэрэх шахаж буйгаа явцын дунд дуулгасан. Тэрээр жаран давхар байрны дөчин есөн давхарт нь аж төрдөг юм байна. Өглөө үүлэн дунд, униар манан дунд умбасан амьтан л нойрноосоо сэрнэ шүү гэж байлаа. Хонконгт аж төрдөг монголчуудын тоо бусад улс орнуудтай харьцуулахад тун цөөн юм билээ. Хорь, гучин хүн л байдаг гэсэн дам мэдээ байна. Уг хот газар нутгийн хэмжээ нь дэндүү бага (1104 хав дөрвөлжин километр) учир байшин барилга нь өргөөшөо биш дээшээ л сунадаг аж. Хамгийн өндөр барилга нь 100 давхар гэсэн байх шүү. Уг барилга дээрээс хичнээн ч хүн нисч амиа алдсан юм бэ дээ. Ихэвчлэн дунд сургуулиа дүүргэж байгаа залуус өндөр байшин дээрээс үсэрч золгүйгээр хорвоог орхидог байна. Гол нь хүссэн сургуульдаа орж чадахгүй гэрээсээ хөөгдөх дээрээ тулах үедээ, алба ажил, ахуй амьдралаасаа болж сэтгэл санааны гүн хямралд орох, за тэгээд хайр дурлал нь бүтэлгүйтвэл залуучууд ямар ч сонголтгүйгээр өнөө үхлийн байшинг зорьдог ажээ. Хонконгт барууны болон зүүний соёл урлагийн нөлөө их байдаг. Ялангуяа хоол, кино, хөгжмийн урлагт тэдгээр нь илүүтэй мэдрэгдэнэ. Өнөө хүндтэй хүлээн авалтад нь мэдэх мэдэхгүй янз бүрийн хоол идэж, орж гарсан орон орны иргэдийг анзаарч суух ахуйд хүмүүс бөөгнөрөөд л нэг зүйл болоодохлоо. Тэгтэл нэг нөхөр томоохон тавганд зуурсан дөнгөж эвлэж ядаж байгаа гурилыг дээш доош нь шидээд л байх юм. Удалгүй нарийн савхан гоймон шиг болгоод ирсэн зочдод өгч байгаа юм. Өнөөдүүл нь түүхийгээр нь идчихэж байгаа харагдана. Иймэрхүү шоу газар сайгүй болдог юм билээ. Манай багийнхны залуучууд шөнийн Хонконгоор аяллаа. Хоёр давхар автобусанд сууж далай хүрээд тэндээсээ усан онгоцоор зугаалав Автобусны дээд давхарт морилбол таван хонконг доллар, нэг давхарт нь суух бол хоёр доллар тавин мөнгө. Доллараа жолоочийн дэргэдэх мөнгөний машинд хийнэ. Хэрвээ арван доллар хийвэл шууд л автоматаар таван доллар нь гарч ирнэ. Ганц доллар юм уу, таван мөнгө хийвэл өнөө машин нь илүүт нэхдэггүй юм билээ. Манайхан л болсон автобусанд ганцхан суугаад муу аргыг нь мэдчихэж байгаа хэрэг. Бүгд л дутуу монгө хийгээд хоёр давхарт нь ичих ч үгүй гараад суучихлаа даа. Гэхдээ хамт явсан охид бүсгүйчүүд маань бол санаа зовоод монгөө үнэнээр нь тушаанам билээ.
1854 Далайн захаас усан онгоцоор нөгөө талд гарахад бас л таван доллар. Хоёр давхарт нь суувал илүү үнэтэй. Усан онгоцны модон сандал дээр суугаад далай дундуур давхих сайхан байх нь мэдээж. Далайн нөгөө хэсэгт гарах тэрхэн агшинд онгоцон дээр юм, юм л болоод авч байгаа юм Америк бололтой залуу найз бүсгүйгээ ихэд гомдоожээ. Тэр нь энэтхэг бүсгүй. Мань эр учир зүгтүй уйлаад, далай руу үсрэх гэж зүтгээд. Найзыгаа байтугай зорчигчдыг сандаргав. Далайн нөгөө хэсэгг гарсан манай багийнхан гэнэт л буудалдаа яаж очих тухай бодол болов. Арал дээр хаягдсан хэсэг жуулчид шиг л хоорондоо шивэр авирхийцгээв. Далайн эрэг дээрээс шөнийн Хонконг битүү гэрэлдээ дуниараад бас л гоё харагдах аж. Гэхдээ тэнд арлын Япон зэрэг орон шиг од, сар харахын гайхамшгийг огтхон ч мэдрэхгүй нь гунигтай. Буудлын нэр хаяг, ойр хавийнх нь томоохон газруудын зураг, хаяг, чиглэлтэй жижиг цаасыг таксины жолоочид үзүүлээд л ямар ч айх аюул байхгүй болж байгаа юм. Харии такси үнэтэй. Нэг их холгүйхэн газар явахад тавин доллар. Монгол мөнгөөр найман мянга орчим төгрөг. Энэ мэт олон сонин содон зүйлийг дараагийн дугаарт бичиглэх буюу. Н.ГАНТУЛГА Өдрийн сонин. 2011.05.09. №116 /3818/. 1, 25-р нүүрт БНХАУ-аас 500 сая ам.долларын зээл авна Засгийн газрын хуралдаан очигдор болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Сангийн яам. БНХАУ-ын Экспорт Импорт банкны хооронд байгуулах Ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн шийдвэр гарсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар болсон байна. 500 сая ам долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулна Мөн “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд", Баруун дөрвөн зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойргийг багтаасан “Замын олон түвшний огтлолцол” төсөл, автозамын уулзвар, төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Төслүүдийн санал, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгааг боловсруулж Сангийн яаманд энэ оны зургадугаар сард багтаан хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Е.Отгонбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгалаа. 500 сая ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс долоон жил чөлөөлөгдөх бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй байх юм.
1855 Өдрийн сонин. 2011.06.01. №135 /3837/. 4-р нүүрт Үндэстнүүдийн эрх ашгийг анхаарах болно гэжээ Ойрын өдрүүдэд Өвөр Монголын өөртөө засах бүсэд хурцадмал үйл явдал өрнөөд байгаа билээ. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэл мэдээллийн толөологч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрээр "Бидний мэдсэнээр ӨМӨЗБ- ийн орон нутгийн засаг захиргаа уг хэрэг явдлыг өндрөөр анхаарч байгаа бөгөөд иргэдийн зохистой гомдолд орон нутгийн засаг захиргаа нааштай хандах, хууль зөрчсөн гэмт этгээдийг хууль ёсоор шийтгэх, хууль эрх зүйг хамгаалах, бүх шаардлагатай арга хэмжээг авч үндэстнүүдийн үндсэн эрх ашгийг хамгаалах болно” хэмээсэн байна. Өдрийн сонин. 2011.06.03. №136 /3838/. 11-р нүүрт Хүчний байгууллага хууль зөрчин хятадуудыг ажиллуулж байна Монгол Улс ажиллах хүч гадагшаа гаргадаг. Мөн гадаадын орнуудаас тэр тусмаа урд хөршөөс ажилчид оруулж ирдэг сүлжээ бий болоод байгаа.Үүний цаана авлига байдаг гэдгийг хууль хяналтынхан ч нуудаггүй. Иргэдийн дунд гадаадын иргэд өндөр цалин, хөлс авдаг гэсэн ойлголт бий. Гэвч үнэн чанартаа ногоотой шөл, хөөсөн мантууны цалинтай гадны ажилчид цөөнгүй. Мөн "Хойноос ирээд хот манайх" гэдэг шиг Монгол Улсын эзэд шиг дураараа дургисан гадныхан ч байна. Тэд манай охид, бүсгүйчүүлээр зугаагаа гаргаж. улс төрчдийг хүртэл "утсан хүүхэлдэй" болгож байгаа билээ. Ингээд хууль сахиулах үүрэгтэй хүчний байгууллагынхан хүртэл виз нь дууссан хятадуудыг дарамтлан ажил хийлгэж байгаа талаар өгүүлье. Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэр 'Натур' хүнсний захын баруун талд нэгэн хүчний байгууллагын ажилчдын 81 айлын орон сууц баригдаж байна. Тус барилга дээр хууль бусаар хил зөрчиж, манай талд баригдсан хятадууд ажиллаж байгаа юм байна. Тэднийг цагдаа нар өдөр шөнөгүй манаж байгаа бөгөөд зөвхөн хоол унд өгч барилгын ажлаа хийлгэж байна. Эдгээр хятад ажилчид эх орондоо очоод гэмт хэрэгтэн болох учир ийнхүү угаадас шиг шөл уун ажиллаж байгаа аж. Барилгын ажил дөнгөж эхлээд, барилгын суурь цутгах ажил хийгдэж байна лээ.. Тус газарт 50 гаруй хятад иргэн өдөр шөнөгүй л ажиллаж байгаа аж. Мөн шөнө дундын алдад, тэр хавьд баригдсан гэр болон амбаарт бүгдийг нь оруулаад түгжчихдэг гэх мэдээлэл бидэнд нэгэн эх сурвалжаас ирсэн юм. Энэ талаар сурвалжлахаар тус газрыг зорилоо. Шинээр баригдсан гүүрний урд талын айлууд хашааныхаа хаалган дээр бүгд л “Газраа зарна. Үнэ 130 сая төгрөг" гэх мэтээр цагаан будгаар биччихсэн байх юм. Хотын төвтэй ойрхон болохоор эдгээр айл өрхүүд газраа ийм үнэд хүргэсэн бололтой. Мөн газрыг нь худалдаж авах аж ахуйн нэгж, компаниуд ч олон байгаа гэнэ. Ингээд нэгэн хүчний байгууллагын барилга баригдаж байгаа газар яваад очлоо. Барилгын наад талын гэрээс цагдаа хувцастай хоёр хүн ээжлэн гарч, орж хятад ажилчдыг харах аж. Мөн
1856 энгийн хувцастай 25-30 насны болов уу гэмээр залуус тэр хавийн овоолсон шороон дээр зогсох нь харагдав. Тэр хавийн айлуудын хэлж буйгаар хятад ажилчдыг цагдаа нар манаж байгаа нь энэ аж. Цаана нь 50 гаруй хятад ажилчин ам амандаа шуугилдан арматурын төмөр зөөж, зарим нь бетон зуурч байлаа. Бүгд л дор дороо ажлаа хийх аж. Мөн цэргийн гэмээр ногоон хувцас өмссөн нэг хятадыг хар цамц жинсэн өмд өмссөн монгол залуу гэнэтхэн гүйж очоод өшиглөөд авав. “Ажлаа хурдан хий" гэж байгаа бололтой гараараа ямар нэгэн үйлдэл үзүүлж байгаа нь харагдсан. Мөн цаана нь байгаа нэг хятадыг мөн л өшиглөөд унагав. Үүнийг харсан бусад нь хоорондоо л юм яриад, зодуулж байгаа нэгнийхээ зүг рүү байн байн хараад л, дор дороо шалмаг гэх чинь ажлаа хийж байгаа харагдсан. Ийнхүү гадаа нь шуугиан болох үед гэрээс цагдаа гараад ирэв. “Юу болсон бэ. Наадуул чинь яагаад шуугилдаад унав” гэлээ. Харин нөгөөх хятад ажилчдыг өшиглөөд байсан залуу “Аан зүгээр ээ. Жаахан сургаад өгсөн юм. Санаа зоволтгүй. Энэ муу нэгнийгээ уруу татаад ажлыг нь хийлгэхгүй байгаа юм" гэв. Ингээд л барилга барьж байгаа хятадууд чинь гүйлдээд л ажлаа хурдан шалмаг хийж гарлаа. Нэг нь шуудайтай цемент зөөж байхад нөгөөх нь хайрга олж ирээд л. Харин нэг нь ус олж ирэх нь харагдав. Хажууд нь ажлаа хэрхэн хийж байгааг хянаж буй монгол залуус байгаа учир бүгд л шалмаг хөдөлж байна лээ. Энэ хурдаараа ажлаад байвал энэ барилга удахгүй ашиглалтад орох нь тодорхой. Ийнхүү зогсож байтал нэг ажилчин хашгираад явчих нь тэр. Хөлөө бариад л дээшээ хараад ойчих нь харагдав. Чангаар хашгираад байх аж. Нөгөө яралзтал ажиллаж байсан хятадууд чинь бүгд бөөгнөрөөд ирэх нь тэр. Энэ үед нөгөө манаж байсан залуус ч бөөнөөрөө хүрч очоод хөлөө бариад ойчсон залууг босгоод ирлээ. Хадаасан дээр гишгэчихсэн бололтой. Гутлаа тайлчихсан өмсч байсан подволкоороо хөлийнхөө цусыг тогтоож байгаа бололтой боож байгаа харагдав. Эдгээр хятад ажилчдын хувцас хунар гэж авах юм алга. Уранхай ноорхой, энд тэндгүй урагдсан байх юм. Мөн бүгдийнх нь үс зарааны үс шиг өрвийчихсөн байна лээ. Барилга дээр ажиллах хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгсэлийн талаар ярих ч юм биш. Ажилчид нь шаахай, таавчиг, пүүз, уранхай өмд, цамцтай л ажиллаж байна. Угтаа бол барилга дээр ажиллаж байгаа ажилчид ядахдаа касктай ажиллах ёстой. Тэдэнд тийм зүйл огт алга байв. Уруулаа час улаанаар будчихсан 16 настай болов уу гэмээр охин“Хоолоо идээрэй" хэмээн гурван удаа чанга хашгирснаар нөгөөх хятад ажилчид сая нэг амсхийх нь тэр. Үд өнгөрч байх үед сая л нэг юм хоол нь болж байгаа нь энэ. Өнөөдрийн үдийн хоолонд нэг хоолны халбага будаа, төмс ногоотой усан шөл байна лээ. Хар өнгөтэй хавтангаар барьсан амбаарын дунд хэсэгт бага хэмжээний нүх гаргасан байх аж. Тус цоорхойгоор ажилч- дын хоолыг өгч байгаа харагдсан. Том том тавагтай хятад ажилчид хоолны дараалалд зогсож, сая л нэг юм барьж буй тавгандаа шөл дундуурхан хийлгүүлээд сүүдэр бараадан уралдах шахам идэцгээх аж. Гурван минут хүрэхгүй хугацаанд идээд дуусчихсан мөн л усанд дугаарлан зогсох юм. Ингээд төд удалгүй эргээд ажилдаа орцгоолоо.
1857 Тэр хавийн айлуудаар орлоо. Хятад ажилчдын талаар бүгд л "Энд ажиллаж байгаа хятадуудыг барилгын талбайгаас огт гаргахгүй цагдаа нараар мануулж ажилуулдаг. Өглөө үүр цайхтай зэрэгцээд л хөөрхий минь шуугилдаад л ажилдаа гарцгаадаг юм. Шөнө бараг 02:00 цаг хүртэл ажиллуулдаг юм. Энэ гэрүүдийг барихаас өмнө гал тогооны амбаар бүгдийг цоожилчихдог байсан. Бүгд л багталцахгүй байгаа бололтой түгжээтэй амбаарын цаанаас л хоорондоо юм ярих нь сонсогддог. Манай эх оронд хууль зөрчөөд нутаг буцаагүй байгаа хятадуудаар цагдаа нар барилгаа бариулж байгаа" гээд л ярих аж. Өөрийгөө Баттуяа гэж танилцуулсан эмэгтэй ийн ярьлаа. -Энэ барилгыг ямар компани барьж байгаа вэ? -Ямар компани барьж байгааг ёстой мэдэхгүй. Баахан л хятадууд байгаад байгаа. Нийслэлийн цагдаагийн газрын ажилчдын 81 айлын орон сууц юм гэсэн. Барилга барьж байгаа энэ газар чинь уг хоёр айлын хашааны газар нэгийг 150 сая төгрөгөөр нөгөөг нь 120 сая төгрөгөөр худалдаж аваад барилга барьж байгаа юм билээ. Хуучин хашааны эзэд нь өндөр үнээр өгчихлөө гээд их баяртай эндээс нүүсэн. -Хууль зөрчсөн хятад ажилчдаар энд барилга бариулж байгаа гэсэн энэ талаар танд мэдэх зүйл байна уу? -Үүнийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан цэргүүд шиг хааяа жагсаагаад зогсоочихсон байгаа харагддаг. Орой болохоор гэрт оруулаад гаднаас цоожилчихож байгаа харагддаг. Энэ талаар хятадуудыг манаж байгаа цагдаа нараас асуусан “Энэ олон хятадууд чинь гарч явах юм бол баахан охид бүсгүйчүүд татаж чангаагаад бөөн юм болно. Гэмт хэрэг ч хийж магадгүй. Эндээс гаргах юм бол нөгөө биеэ үнэлэгч нар чинь цувраад хүрээд ирнэ" гэх тайлбар өгч байна лээ. Ийнхүү орой болсон хойно ямар нэгэн том албан тушаалтнууд бололтой гурван хар машин ирээд зогслоо. УБ304.. УБН 55.. гэсэн машинууд. Шууд л манаач цагдаа нарын гэрт орчихов. Нэлээд удаан хуралдсан. Харин энэ үеэр нөгөө хятадуудыг сахиж байсан залуус нэлээд зөөлөрсөн бололтой харагдсан. Бүр зарим хятад ажилчид гутлаа тайлаад гэр дээр хатааж, энд тэндгүй хөл гараа угаах нь харагдсан. Эргэн тойрны газар нь хог новш болж, энд тэндгүй угаадас асгасан байгаа харагдсан. Эдгээр хятад ажилчид тэр хавийн дэлгүүрт огт ор- доггүй гэсэн. Ингээд орой болох үед нөгөө ажилчдыг таван гэрт хуваагаад оруулчихлаа. Бүгд гэрээс гарахгүй гэр дотроос дуулах нь сонсогдох аж. Тэдний амьдарч байгаа гэрүүдийн хоёр нь бараг л нурах гэж байгаа мэт зүүн талын тооно нь дотог-шоо цөмөрчихсөн байна лээ. Мөн нэг гэр нь өрх байхгүй, берзентээр бүтээчихсэн байв. Тэнд монгол хүн амьдардаггүй нь ойлгомжтой. ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА Үргэлжлэл бий Өдрийн сонин. 2011.06.13. №144 /3846/. 6-р нүүрт Хятадад дахин эсэргүүцлийн жагсаал болжээ Өвор Монголын малчин залуугийн амийг уул уурхайн компанийн жолооч
1858 хөнөөснөөс үүдсэн жагсаал одоохондоо намжмал байдалд байна. Өвөр монголчуудын жагсаалаас үүдэлтэй БНХАУ-ын зэвсэгт хүчний ангиудыг Хөх хот, Эрээн зэрэг хотод оруулж Онц байдлын хэмжээнд ажиллуулж байгаа гэх мэдээлэл бий. Мөн Хөх хотод гадаадын сэтгүүлчдийг ч оруулахгүй байгаа билээ. Өвөр монголчуудын тэмцэлтэй зэрэгцэн Хятадын орон нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодруулбал. БНХАУ-ын Гуанжоу хотод ажиллаж амьдарч байсан иргэд цагдаа нарыг эсэргүүцэн тэмцсэн байна. Тэмцэл эхэлсэн шалггаан нь Өвөр Монголд болсон үйл явдалтай төстэй аж. Тус хотод ресторан ажиллуулж байсан жирэмсэн эмэгтэйг Гуанжоу хотын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт зодсон байна. Хотын цагдаа нар орон нутгаас ирсэн ажилчдыг энэ мэтээр байнга дарамталдаг аж. Мөн цагдаа нар орон нутгаас ирж хар ажил хийдэг иргэдийг дарамталж монгө хураах, цалингаас нь татаас авах зэргээр эрхийг нь зөрчдөг байж. Тиймээс Сычуаны иргэд цуглан эрхээ хамгаалахаар энэ сарын 10-наас тэмцэж эхэлжээ. Тэмцэлд тус дүүргээс Гуанжоуд ажиллаж байгаа 1000 гаруй ажилчин оролцсон байна. Тэд өнгөрсөн даваа гаригт гудамжны гэрэлтүүл- гийг унагааж эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Эмх замбараагүй байдлыг хотын цагдаа нар зохицуулж дийлэлгүй нэмэгдэл хүч дуудаж байдлыг намжаасан гэнэ. Мөн цагдаа нар 100 гаруй хүнийг баривчилсан гэх мэдээлэл ч байна. Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Ц.БОЛОРЦЭЦЭГ Өдрийн сонин. 2011.06.16. №147 /3849/. 7-р нүүр Хонконгт Монгол Улсын Ерөнхий консулын газар ажиллаж эхэллээ Улаанбаатар. Хонконг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн боломж. нөхцөл байдаг. Нэгдүгээрт тус бүсэд Монгол Улс Консулын гаүзаа нээх, шууд нислэгтэй болох, Хонконгийн Хөрөнгийн биржтэй харилцаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хонконгт ажлын айлчлал хийхдээ тус улсын удирдлагуудтай уулзаж ярилцахдаа тохирсон билээ. Тэгвэл жилийн дараа энэ ажил биеллээ олов. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх ёслолд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Мөн энэ үеэр МИАТ компани ч төлөөлөгчийн газраа нээв. Сүүлийн хоёр долоо хоногт шууд нислэгээр зорчих иргэдийн тоо эрс өссөн. Энэ нь иргэд хоорондын харилцаанд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай боломж гэж Хонгонг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхан ярьж байлаа. Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд С.Батболд Хонконг Ерөнхий консулын газар нээж байгаад Засгийн газар онцгой ач холбогдол өгч байна гээд "Хонконг нь Зүүн Азийн санхүү, эдийн засгийн гол төв юм. Цаашид аялал жуулчлалын харилцаа өсч, хамтын ажиллагааны сонирхлууд улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэж Ерөнхий сайд тэмдэглээд Хонконгийн амбан захирагчтай уулзах үеэр эдгээр салбараас гадна боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн тухай ч
1859 ярилцсан гэдгийг онцоллоо. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нэр хүнд бүхий “Wall Stгееt Jоиrnal, хэвлэлд ярилцлага өгөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин. 2011.06.16. №147 /3849/. 17-р нүүр О.Оч: БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоож, харилцааны түвшинг дээшлүүллээ Ерөнхии сайд С.Батболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Айлчлапын талаар очигдөр хэвлэлийн бага хүрал хийсэн юм. Бүхэлдээ энэхүү айлчлалыг ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал боллоо хэмээн дүгнэж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай болсныг онцлов. Энэ нь хоёр улсын харилцаа дээд түвшинд хүрч байгаагийн илрэл гэнэ. Хүрлын дараа Ерөнхий сайдын зөвлөх О.Очтой ярилцлаа. -Хоёр улс стратегийн түншлэлийн харилцаатай боллоо гэж онцолж байна. Ингэснээр юу өөрчлөгдөж байгаа юм бэ? -Улс орнууд харилцааныхаа агуулгыг тодорхойлохын тулд харилцааны түвшингээ ангилсан байдаг. Монгол Улс, БНХАУ бол олон жилийн сайн хөршийн харилцаатай байсан. Эхлээд найрамдал хамтын ажиллагаатай байсан бол 1994 онд хоёр улс найрсаг харилцаа хамтын ажиллагаатай болсон. Харин 2003 онд сайн хөршийн түншлэлийн харилцаа тоггоосон. Тэгвэл одоо стратегийн түншлэлийн харилцаатай болж, харилцааны түвшингээ дээшлүүлж байна гэсэн үг. - Ингэснээр... -Хоёр улс бүх салбарт стратегийн түвшинд харилцаа гэсэн үг л дээ. Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллана. Хамгийн гол нь эдийн засгийн хувьд харилцан ашигтай хөгжих агуулга баримтална. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирсэн учраас манай хоёр орон аль алиныхаа боломжийг нөхөж явах юм Манай улс зөвхөн Хятадтай бус ОХУ-тай стратегийн түвшинд түншлэхээр болсон шүү дээ. -Саяын айлчлалаар Хятадын талтай маш олон хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг зуржээ? -Олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Улс төрийн ач холбогдолтой чухал баримт бичиг нь бол хоёр улсын хамтарсан мэдэгдэл байлаа. Үүнээс гадна голдуу эдийн засгийн холбогдолтой гэрээ хэлэлцээрүүд хийсэн. БНХАУ-ын талаас манайд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. -Зээлийн нөхцөл нь ямар байх юм. Хугацаа нь? -Удаан хугацааны маш ашигтай нөхцөлтэй зээл байна. Энэ талаар хоёр тал цаашид хэлэлцэж энэ бүхнийг нь тодорхой болгоно. -Энэ зээлийг юунд ашиглах юм бэ? -Хөдөө аж ахуй, дэд бүтэц нийгмийн салбарууд, бүгээн байгуулалтын төсөлд зарцуулахаар төлөвлөж байгаа Нэн тэргүүнд хийх бүтээн байгуулалгын ажлын жагсаалт УИХ-зэс гарчихсан байгаа шүү дээ. Түүнд зориулах юм.
1860 -Буцалтгүй тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүлсэн гэв үү? -Буцалтгүй тусламжаар 60 сая юань олгох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Өмнө нь манайд 50 сая юань өгч байсан бол үүнийгээ ахиулсан юм. -Буцалтгүй тусламжийн мөнгийг Налайхад барих оюутны хотхонд зарцуулах юм уу? -Энэ мөнгийг яаж зарцуулах саналаа манай тал өгнө. Хятадаас өмнө нь өгсөн зээл, тусламжийн үлдэгдлийг зохистой ашиглах талаар манайх зорилт тавьчихсан байгаа. Энэ хүрээнд оюутны хотхон босгох, Бээжингийн гудамж байгуулах ажлууд төлөвлөгдөөд явж байна. -Айлчлалын үеэр өөр ямар гэрээ хэлэлцээр хийв? -Ерөнхий сайдын айлчлалаар Соёлын өвийг хамгаалах, хууль бус малтлагатай тэмцэх тухай хэлэлцээрийг Хятадын талтай байгуулсан. Мөн ялтан шилжүүлэх гэрээг эцэслэлээ. Айлчлалын үеэр бизнес уулзалт зохион байгуулсан. Хоёр орны Боловсролын яамны таван жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр 400 гаруй оюутан сурч байна. Мөн хоёр орны хүүхэд залуусьг харилцан солилцох талаар яригдсан. Ерөнхий сайд ирэх онд Хятадын 60 хүүхдийг Монголд урилаа. Хэвлэлийн байгууллагын төлөөллийг харилцан солилцох асуудал ч яригдсан юм. -Тэгэхээр ялтан шилжүүлэх гэрээ хэрэгжээд эхэлчихсэн үү? -Гэрээ байгуулагдсан Одоо хоёр орны аль алиных нь парламентаар гэрээ соёрхон батлагдана гэсэн үг. Одоогийн байдлаар Хятадад ял эдэлж байгаа 50 гаруй монгол хүн бий юм билээ. -Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад туслахыг Хятадын талаас хүссэн юм уу? -Нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал манайд үе үе хурцаар тавигдаж байлаа. 100 хувь гаднаас хамааралтай байдаг учраас энэ нь ч аргагүй. Тийм учраас энэ чиглэлээр удаан хугацаанд тогвортой хамтран ажиллах саналыг Хятадын талд манайх тавьсан. Одоогийн байдлаар манайх түүхий нефть гадагш нь гаргаж байна. Харин үүний оронд дотооддоо боловсруулах үйлдвэртэй болъё. Энэ ажилд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэхийг тэднийхээс хүссэн. Монгол Улсын хэмжээний нефтийн хангамжийн асуудал ярьж байгаа учраас тэдний талд хүсэлт гаргаж байгаа юм. Хятадын тал саналыг нааштай хүлээн авч судлахаа илэрхийлсэн байгаа. Манай улс зөвхөн Хятад улсад ийм хүсэлт тавьж байгаа юм биш. Өөр олон оронд ийм санал тавьсан. Тэгээд хэн нь илүү ашигтай хувилбар гаргаж ирэх нь үү гэдгийг харна шүү дээ Ерөнхий сайд Хятадын неф-ийн үйлдвэртэй газар дээр нь очиж танилцсан. Технологийн түвшин нь их өндөр юм билээ. -Хурдны зам, түргэн галт тэрэг тавих ажилд туслахыг хүссэн юм уу? -Энэ бол улсынхаа ирээдүйг харж тавьсан санал байгаа юм Цаашдаа төмөр замаас гадна хурдны авто зам тавих нь чухал болоод байна. Хятадаас авах бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэр цаашид нэмэгдэнэ. Манайхаас ч Хятад руу тээвэрлэх ачаа нэмэгдэнэ. Тийм учраас энэ асуудал чухал байгаа юм. Хятад улс оөрөо хамгийн хурдтай замыг барьж байгаа юм билээ. Тэгэхээр тэдний тусламжийг авах нь их ирээдүйтэй санал юм Хятадын тал үүнийг нухацтай судална гэсэн.
1861 -Энэ саналууд ойролцоогоор хэдэн жилийн дотор хэрэгжих юм бол. Тооцоо байгаа юу? -Манайд дэд бүтцийн нөхцөл нь бүрдэж, уул уурхайгаас орж ирэх ашиг нэмэгдсэн үеэс шалтгаална шүү дээ. -Хонконгт айлчилж ямар асуудал шийдэв? -Эхлээд Хонконгоор зочилсон. Тэнд Монгол Улс ерөнхий консулын газраа анх удаа нээсэн. Мөн Улаанбаатар Хонконгийн чиглэлд МИАТ- ийн шууд нислэг явдаг боллоо. Я.МӨНГӨНЦЭЦЭГ Өдрийн сонин. 2011.06.21. №151 /3853/. 1-2-р нүүр Huawei Technologies Монголд Дэлхийд тэргүүпэгч Huawei компани Улаанбаатар хотноо хамгийн сүүлийн үеийн харилцаа холбооны техник технологийг танилцуулах зорилгоор “Road-Show АLL-IР” хэмээх нүүдлийн үзэсгэлэнгийнхээ үйл ажиллагааны нээлтийг албан ёсоор эхлүүллээ. Долоо хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээний гол зорилго нь Huawei Technologies компани өөрийн хамтран ажиллагч оператор компаниуд болон түнш байгууллагууддаа ‘АLL-IР" технологийн үндсэн дээр суурилсан орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэхийн давуу талыг танил- цуулах бөгөөд дараа нь энэхүү “Road-Show АLL-IР” хэмээх нүүдлийн үзэсгэлэн нь Huawei компанийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн Төв Азийн орнуудаар аялах юм. Жил бүр харилцаа холбоо, мэдээлэл технологийн компаниудад өөрийн сүлжээгээ өргөтгөх, хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглан бүтээгдэхүүнээ шинэчлэх, үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөх зэрэг хэд хэдэн тэрбум ам.долларыг зарцуулах шаардлага байнга гардаг. Тэгвэл энэхүү нүүдлийн үзэсгэлэн нь “АLL-IР” технологит шилжсэнээр санхүүгийн хувьд ашигай сүүлийн үеийн дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлсэн уян хатан сүлжээг хэрхэн байгуулж болох талаар танилцуулах бөгөөд үүрэн холбооны хамгийн орчин үеийн найд- вартай сүлжээний ажиллах зарчмыг сүлжээний бүхий л элементийг оролцуулан төгсгөлийн хэрэглэгч хүртэл хэрхэн ажиллаж байгаагаар харуулах юм. Нүүдлийн үзэсгэлэнг 40 тоннын контейнерт багтаан зохион байгуулсан бөгөөд тоног төхөөрөмжөө 60 см-ийн өргөнтэй зогсууруудад байрлуулан орчин үеийн сүлжээний бүтэц, ажиллагааны зарчмыг бодитоор харуулахыг зорьсон байна. Үзэсгэлэнгээс та бүхэн Huawei компанийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлүүд, мэдээлэл дамжуулах сүлжээ, шилэн кабель болон хандалтын сүлжээ болох” Multiplay”, “40G/ 100G DWDM”, “Вгоud Ваnd Ассеss solution”, “IР Мicro Way", “IР Соге“ зэрэг тоног төхөөрмжийг үзэж сонирхож болох юм. Мон энэ үеэр Huawei компанийн IРТW болон 1 Гб/сек хурдны интернэтийг гэрийн нөхцөлд хэрхэн ашиглах талаар танилцуулна. Huawei Technologies компани Монгол улсад төлөөлөгчийн газраа анх байгуулсан цагаасаа дотоодын зах зээлд сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх ажилд хувь нэмрээ оруулан Мон- гол улсын үүрэн холбооны томоо-он олераторууд Юнител, Мобиком. Скайтел, суурин
1862 холбооны оператор МЦХ компани болои Юнивижн, Улуснет, Сансар интернет зэрэг олон компанитай хамтран ажиллаж байна. Энэ боломжийг ашиглан Huawei компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн гаэрын хамт олон хамтран ажилладаг оператор компаниуд болон түнш байгууллагууддаа Монгол Улсад Харилцаа Холбоо үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч байгааг уламжилж байна Өдрийн сонин. 2011.06.24. №154 /3856/. 1-р нүүр Хятадын эдийн засагч лекц уншив Улсын филармонид өчигдөр БНХАУ-ын эдийн зэсагч Ли И-Нинг “Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр лөкц уншив Эдийн засагч Ли И Нинг дэлхийн хоёр дахь эдийн засагтай Хятад орны эдийн засгийн шийдвэр гарахад нөлөө бүхий нэгэн аж. Тэрээр “Хувьцаа болон орчин үеийн зах зээлийн эдийн засаг", "Эдийн засгийн онолын ёс суртахууны асуудлууд”, “Зах зээлийн болон Засгийн газраас хэтрэх ёс суртахууны хүч, чадал эдийн засагт нөлөөлөх нь" зэрэг ном хэвлүүлсэн аж. Түүний лекцээс харвал Хятадын эдийн засаг олон бэрх- шээлтэй тулгарч байгаа боловч багагүй амжилтад хүрчээ. Газар тариаланг хувьчилж биржтэй болсон Ойг хувьчилсан нь эхлээд сүйрлийн шалтгаан болсон ч шинэ бодлогын ачаар гайхалтай амжилтад хүрч байгаа. Орон сууцны бодлогоор ажлын байр, амьжиргааны түвшинг хэрхэн амжилттай шийдэж байгаа зэрэг нь монголчуудад багагүй туршлага болохоор олон жишээ татаж байв. Х.БАТТӨГС Өдрийн сонин. 2011.07.01. №160 /3862/. 17-р нүүр Түүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг харсан гэрч олдоогүй байгаа -Ж.ДАМДИНГ ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХОЁР ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛЖЭЭГадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Швед болон БНХАУ-д гэмт хэрэгт холбогдоод байгаа иргэдийн талаар ярив. БНХАУ-д хар тамхи хууль бусаар зөөвөрлөсөн хэрэгт холбогдон цаазын ял сонссон Ж.Дамдины хэрэг хоёр жилийн хугацаагаар хойшлогдоод байгааг дуулгасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ж Дамдины амийг хэлтрүүлж өгөхийг БНХАУ-аас хүссэн. Энэ дагуу тус улсын Дээд шүүх дээрх асуудлыг саяхан хэлэлцсэн гэнэ. Тэгээд цаазаар авах ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Энэ хооронд тухайн иргэн шоронд биеэ хэрхэн авч яваа байдлыг нь харгалзан, хёөр жилийн дараа дахин шүүх хурал хийхээр шийдвэрлэсэн аж. Мөн Швед улсад хүн амины хэрэгт холбогдоод байгаа Б гэх залуугийн талаар тодруулга өгөв. Тэрбээр тус улсад амьдрах хугацаандаа тэндхийн иргэнийг хөнөөсөн гэх хэргээр
1863 баривчлагдаж сэжигтнээр саатуулагджээ. Тус улсад суугаа манай Консулын төлөөлөгчийн газрынхан очиж уулзсан байна. Б гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд сэжигтнээр татагджээ. Наймдугаар сарын эхээр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх анхны шүүх хурлын тов гарсан тухай ярилаа. Анхны шүүх хурал дээр тухайн иргэний талаар цагдаагийн байгууллагын цуглуулсан мэдээллийг танилцуулна. Харин үүнийг тухайн улсын цагдаа прокурорын газрынхан шалгаж үзэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоон дараагийн шатны шүүх хурал болох эсэхийг тогтоох аж. Консулын төлөөлөгчийн газрынхан Б- д үнэ төлбөргүй өмгөөлөгч авахад нь тусалсан байна. Мөн өмгөөлөгчөөр нь дамжуулж тухай бүрт нь энэ хэргийн талаарх мэдээллийг хүргэнэ гэдгээ амлалаа. Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. -Швед улсад сэжигтнээр татагдаад байгаа иргэн тэнд ямар ажил хөдөлмөр эрхэлдэг юм бэ? -Хэрэг хийсэн үгүй нь мэдэгдээгүй дөнгөж сэжигтнээр татагдаад байгаа болохоор энэ мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Шведийн тал ч хувь хүний талаар олон нийтэд мэдээлэхгүй байгаа. Тухайн иргэн ямар ажил хийж амьдарч байсан тухай анхаарах бус Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь энэ асуудалд анхаарч байгаа. "IСЕ ТОР" хамтлагийн нэг гишүүн энэ хэрэгт холбоотой эсэхийг хэлэхэд арай эрт байна. -Швед улсад саатуулагдсан манай улсын оөр иргэн бий юү? -Өөр хүн байхгүй. Б-г хэргийн газраас бариагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь гэрчлэх гэрч ч байхгүй. Тийм болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярих нь эрт байна. -Швед улстай ялтан солилцох гэрээтэй юу? -Швөд улстай консулын чиглэлээр ялтан шилжүүлэх эрүүгийн болон иргэний дагуу ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй. Тухайн улсад манай орны 3000 гаруй иргэн амьдардаг болохоор цаашид ялтан шилжүүлэх гэрээ хийх нь зөв гэж бодож байгаа. э.энхцэцэг Өдрийн сонин. 2011.07.22. №173 /3875/. 1-р нүүр Хууль зөрчин ажиллаж байсан хятад иргэдийг албадан гаргажээ Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас нийслэл хотын нутаг дэвсгэрт барилга, тоосго, төмрийн үйлдвэрийн чиглэлээр уйл ажиллагаа явуулж байгаа, гадаадын иргэд ажиллуулдаг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтаар ноцтой олон зөрчил илэрсэн байна. Энэ талаар тус газрын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн А.Байгалмаагаас тодрууллаа. -Гадаадын иргэдийг ажиллуулдаг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн гаргасан удирдамжийн дагуу гадаадын иргэд ажиллуулж буй газруудад энэ оны тавдугаар сарын 30-
1864 ний өдрөөс зургадугаар сарын 24-ны хооронд шалгалт хийсэн юм. Шалгалтанд 61 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байсан гурван орны орны 2405 гадаадын иргэн хамрагдсан. -Шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн гэсэн үү? -Биднийг шалгалт хийх үеэр бизнес ангиллын 30 хоногийн визээр орж ирээд, эрх бүхий байгууллагын ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчин хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 71 иргэн байсныг илрүүлсэн. Өөр нэг зөрчил нь визийн хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан мөртлөө ажил хийж байсан урд хөршийн 35 иргэнийг илрүүлсэн байгаа. Эдгээр иргэдийг Монгол Улсаас албадан гаргах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулаад байна. Мөн гадаад паспорт, паспортыг орлох бичиг баримтыг биедээ авч яваагүй зөрчил олон гарсан. Уг зөрчил гаргасан иргэд нь мөн л БНХАУ-ын иргэд байсан. Нийт 45 иргэн ийм зөрчилтэй байсан учир Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгууль ноогдуулсан. -Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийгүнэмлэхжүүлэх ажил хийгдэж байгаа юу? -УИХ-аар шинээр батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсад оршин суугч гадаадын иргэдэд Оршин суух үнэмлэх олгохоор заасан бөгөөд энэ ажил хэрэгжиж эхлээд байна. Нийт 36 мянга гаруй гадаадын иргэнд үнэмлэх олгохоос одоогийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Уг үнэмлэхийг оршин суух хэлбэрээс хамаарч долоон өнгөөр хэвлэн олгож байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулагч саарал, суралцагч ягаан, хөдөлмөр эрхлэгч шаргал өнгийн үнэмлэхтэй байна. -Үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд яах вэ? -Энэ үнэмлэхийг олон улсын хэмжээнд мөрдөгддөг хэмжээ стандартын шаардлага хангасан интеграл схем бүхий цахим хэлбэртэй мөн олон төрлийн нууцлалтай мөн чамгүй багтаамжтай хийсэн тул ямар нэгэн газар хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Оршин суух үнэмлэхний мэдээлэлд тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдөр, паспортын дугаар, оршин суух хаяг зэргээс гадна өөрийнх нь фото зураг, арван хурууны хээ зэрэг мэдээлэл багтсан. -Үнэмлэх эзэмшигчийн хариуцлага гэж хуулиар тогтоогдсон уу? -Үнэмлэхийг гээж үрэгдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулийн арга хэмжээ авах хуулийн заалт бий. Үнэмлэхийг гадаадын иргэд байнга биедээ авч явах үүрэгтэй юм. Э.ХҮРЭЛБААТАР Өдрийн сонин. 2011.08.02. №183 /3856/. 1-р нүүр БНХАУ-ын иргэдийг албадан гаргав Гадаадын иргэн харьяатын ажил эрхлэх газраас барилга, тоосго, төмрийн үйлдвэрийн чиглэ- лээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийсэн байна. Уг шалгалтад 61 аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхэлж байгаа гурван орны 2405 гадаадын иргэн хамрагджээ.
1865 Шалгалтын явцад визний хугацаа хэтэрсэн БНХАУ- ын 35 иргэнийг албадан нутаг буцаав. Түүнээс гадна Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу паспорт болон түүнийг орлох бичиг баримт биедээ авч яваагүй Хятад улсын 45 иргэнд торгууль ногдуулсан байна. Түүнчлэн оршин суух зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагаас өөр газарт хөдөлмөр эрхэлж байсан зэрэг зөрчил илрүүлж, зөрчил гаргагсдыг 50 гаруй сая төгрөгөөр торгожээ. Өдрийн сонин. 2011.07.30. №181 /3883/. 7-р нүүр Зүүн Хойд Азийн худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотноо энэ оны 9 дүгээр сарын 6-наас 11-ний хооронд Зүүн Хойд Аэийн худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дахь удаагийн олон улсын уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна Уг арга хэмжээнд Зүүн Хойд Азийн зургаан орон /Хятад, Монгол, ОХУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон/ тогтмол оролцдог бөгөөд жил бүр оролцох орнуудын тоо улам бүр нэмэгдэж Тайвань, Хонконг, Макаогийн бизнес төлөөлөгчид оролцох юм байна. Эдгээр улс орнууд нь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ түнш олох зорилгоор улс орон бүр бизнес өдөрлөг уулзалт зохион байгуулдаг. Тус арга хэмжээнд Монголчууд бид юу хийж чаддагаа газар дээр нь үзүүл,. ямар чиглэлээр хамтран ажиллах тухай санал болон төсөлтэй явах зорилгоор бизнес төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ. Дэлхий нийтээр экологийг хамгаалах, байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэлийг явуулж. түүнээс гаргасан бүтээгдэхүүний тухай өргөн ойлголттой болох шаардлага бий болсон тул энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс органик бүтээгдэхүүнээр оролцож, мөн бизнес өдөрлөгийн гол зорилго нь цэвэр үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүн ба хэрэглээ, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, ус, дэд бүтэц, газар тариалан, барилга гэсэн сэдвүүдийг хамруулах гэж байна. Өдрийн сонин. 2011.08.17. №196 /3898/. 11-р нүүр Жоу Юнкан Ерөнхийлөгчид бараалхаж, намын дарга нартай уулзав БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан өчигдөр ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, ҮШН-ын дарга Ц.Цолмон нартай уулзсан юм. Тэрээр Хятадын Коммунист намтай байнгын харилцаатай байдаг манай намуудын удирдлагуудтай уулзаж, мэнд мэдэлцэж байгаа нь энэ юм байна. ИЗНН-ын С.Оюун Жоу Юнкантай уулзах үеэрээ
1866 Монгол, Хятад хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг дэмжиж байгааг илэрхийлжээ. Мөн БНХАУ-ыг Монголын байгаль экологийг хамгаалах салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулбал таатай байх болно гэдэг саналаа хэлсэн байна. Түүнтэй адил саналтай байгаагаа ч нөгөө тал илэрхийлсэн аж. ИЗНН, БНХАУ-ын Коммунист намын хамтын ажиллагаа 2004 оноос эхэлж байжээ. Харин ҮШН-ын дарга Ц.Цолмон, Жоу Юнкан нар өчигдөр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Үдээс хойш 15.00 цагт БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Ерөнхийлөгч Жоу Юнкантай уулзаад “Өнгөрсөн жил БНХАУ-д хийсэн айлчлалаараа Ху Жиньтао даргатай уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар халуун дотно ярилцсан. Таны энэ удаагийн айлчлал ч хоёр улсын хамтын ажиллагааны олон асуудлыг шийдсэн чухал айлчлал гэж бодож байна. Хоёр орны харилцааны талаар өөдрөг сайхан бодолтой байж, олон мэдээлэл өгсөнд баяртай байна. Уул уурхайн баяла, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг ашиг- лахдаа аль болох нэмүү өртөг шингээн үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Үүнийг ойлгон дэмжиж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа, дээд удирдлагуудын то- хиролцоог ажил хэрэг болгон урагшлуулахад байнга дэмжлэг үзүүлж байх болно. Батлан хам- гаалах, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ч хамтын ажиллагааны төсөл хэ- рэгжиж байгаа нь сайшаалтай. Аль аль талдаа хууль ёсыг хатуу баримталж ажиллах нь чухал юм. Нам хоорондын хамтын ажиллагааг ч бэхжүүлэх хэрэгтэй байна. Хоёр орон хамтын ажиллагааны хүрээнд төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд олон асуудлаар ижил буюу ойролцоо байр суурь баримталдаг. Цаашид олон улсын тавцанд бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалаа үргэлжлүүлнэ гэдэгг итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна. Ингээд хоёр тал улс орныхоо дотоод байдлын асуудлаар мэдээлэл солилцжээ. Үүний дараа оройн 18.30 цагт ноён Жоу Юн- кан АН-ын дарга, тэргүүн шатар сайд Н.Алтанхуягтай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. Я.МОНГОН Өдрийн сонин. 2011.08.26. №204 /3906/. 2-р нүүр "Шинэ яармаг" хорооллын шавыг тавилаа “Шинэ яармаг” хорооллын шав тавих ёслол өчигдөр болж Ерөнхий сайд С.Батболд болон манай улсад айлчлал хийж байгаа БНХАУ- ын коммунист намын төв хорооны улс төрийн тов- чооны байнгын хорооны гишүүн. Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар оролцлоо. Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэнээр иргэд хямд эх үүсвэртэй урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон төдийгүй орон сууцных нь зай талбай ч бас тэдэнд дөхөмтэй байгаа. Иргэдээ орон
1867 сууц ху- далдан авах боломжийг гарган өгч байгаа нь хамгийн ач холбогдолтой хэрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв. Өороор хэлбэл. иргэдэд олгож буй орон сууцны зээлийг зургаан хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа гэдгийг дурдаад, энэ шинэ хороололд Яармагийн гэр хорооллынхныг түлхүү оруулах бодлого барьж байгаа төдийгүй, төвийн дүүргийн гэр хорооллын иргэдээ ч боломжтой үнээр, тохилог нөхцөлд амьдруулах таатай боломжийг Засгийн газар эрэлхийлэн ажиллаж байна хэмээн Еронхий сайд С.Батболд тэмдэглэлээ. “Шинэ яармаг” хороолол нь нийтдээ 15 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй иж бүрэн цогцолбор хороолол болох бөгөөд Улаанбаатар хотод 3.4 дүгээр хорооллоос хойш баригдаж байгаа хамгийн том бүтээн байгуулалт юм байна. Монгол улсын Засгийн газраас зарласан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр болон “ Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус хороолол нь онцгой үүрэг гүйцэтгэх юм. 1966 онд Улаанбаатар хотод болсон их үерийн дараа Яармагийн дэнж дээр иргэд анх суурьшиж, хотжих үйл явцын эхлэл болж байсан бол эдүгээ хоёр дахь том хороолол энд бариг- дах боллоо гэдгийг ЗГХЭГ -ын дарга Ч.Хүрэлбаатар хэлж байлаа. "Шинэ Яармаг” төсөл хэрэгжсэнээр цаашид орон сууцны хорооллын төлөвлөлт, санхүүжилт, ажиллах хүчийг бэлтгэх, урт хугацааны моргейжийн зээл олгох гэх мэт олон асуудлыг цогцоор нь шийдэх загвар төсөл болно хэмээн албаны хүмүүс тодотгож байна. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБЯ. Үндэсний компаниудын нэгдэл “ Юнайтэд Прожект” групп компани, БНХАУ- ын Гэжоуба групп компани хамтран хэрэгжүүлэх бөгөөд БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. “Шинэ Яармаг” хорооллын барилгын дундаж үнэ нь ойролцоогоор м2 нь 700- 800 ам доллар байх юм байна. Т.ГЭРЭЛ Өдрийн сонин. 2011.08.27. №205 /38907/. 2-р нүүр Хятадын Коммунист намын 90 жилийн баярт оролцоод иржээ БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан манай улсад айлчлаад буцсаны дараа МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өмнөд хөршид тус намын урилгаар зочлоод иржээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Р.Буд. Ц.Батбаяр, Д.Загджав, Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан- баатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар явж Хятадын Коммунист намын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ үеэр хоёр намын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж ярилцсан гэнэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
1868 У.Хүрэлсүх Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн даргатай нь ганцаарчилсан уулзалт хийж нэлээд удаан хугацаагаар ярилцжээ. Өдрийн сонин. 2011.09.06. №213 /3915/. 5-р нүүр Монгол, Хятадын Ерөнхий прокурорууд хэлэлцээр хийжээ БНХАУ- ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Жянь Мингийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Цао Жянь нар уулзалт, хэлэлцээр хийж “Хамтын ажиллагааны хэлэлцээр”- т гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хар тамхи мансууруулах бодис худалдаалах, терроризм, хүн худалдаалах, үндэстэн дамнасан эдийн засгийн томоохон гэмт хэргүүдтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон идэвхтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдгээр гэмт хэргүүдтэй холбогдолтой мэдээ.,мэдээллийг хоёр орны прокурорын газар харилцан шууд солилцох, гэмт хэрэгтэй холбоотойгоор олж авсан эд хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хураан авахтай холбогдсон ажиллагааг хэрэгжүүлэх асуудлуудыг тусгажээ. Түүнчлэн прокуроруудыг харилцан солилцож туршлага судлах, хамтарсан сургалт зохион байгуулах, судалгаа хийх зэрэг асуудлуудыг энэхүү санамж бичигт тусгасан байна. Мөн урд нь байгуулсан хоёр орны прокурорын байгууллагын хэлэлцээр, санамж бичигт дурдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг талууд жил бүр дүгнэн хэлэлцэж байх, хамтын ажиллагааг хариуцсан тодорхой албан тушаалтнуудыг харилцан томилох зэрэг асуудлуудыг тохиролцжээ. Өдрийн сонин. 2011.09.22. №227 /3929/. 5-р нүүр “Их цайны зам” шинжилгээний анги аяллаа эхлүүлжээ Энэ сарын 24-ноос Өвор Монголын Хөх хотод “Их цайны зам” аялал хэмээх томоохон тослийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөлд ӨМӨЗО, Монгол болон Буриад улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид багтаж байгаа аж. Судалгааны багийнхан XVII- XIX эууны үед дээрх гурван улсыг дайрсан "Их цайны зам”-ыг 15 хоногийн турш туулахдаа цайны худалдааны талаарх хошөө дурсгал музейг үзэж сонирхон, эдгээр улсын байгаль болон соёлын түүхэн газруудаар явж, аялал жуулчлалын бүтэцтэй танилцах юм байна. Өнгөрсөн зургадугаар сард “Их цайны зам” хэмээх олон улсын аяллын төслийг хамтран хэрэгжүүлэхээр гурван тал холбогдох баримт бичигг гарын үсэг зурцгаасан юм. Талуудын бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын удирдах газар, Монголын Аялал жуулчлалын газар болон Буриад улсын Аяллын агентлагийн төлөөлөгчид
1869 орж байгаа юм. Төслийн гол зорилго нь нэр дурдагдсан дээрх орнуудад аялж, Ази. Европыг холбосон хэ"эн зуун жилийн түүхтэй уг замыг аялагчдад нээлттэй болгохыг зорьж байгаа аж. "Синьхуа” агентлагийн мэдээлснээр Орос, Хятад, Монголын талууд ажлын хэсэг байгуулан өргөн хүрээний төслийг хэрэгжүүлэх гэнэ. Түүхэн үүднээс авч үзөэл 'Их цайны зам’ нь ХУИ-Х1Х зуунд цэцэглэн хөгжиж байв. Анхандаа Калган буюу одоогийн Хятадын Хэбэй мужийн Жанзякоу хотоос эхлэн Монголын нутгаар дайрч, цааш Орос улмаар Европт худалдаачид цайны худалдаа эрхэлдэг байжээ. Худалдааны эргэлтээрээ тус зам нь “Их торгоны зам"-ын дараа хоёрдугаарт ордог байсан юм. Харин ӨМӨЗО, Монгол, Буриадын төлөөлөгчид тус замыг сэргээх болсон нь эдгээр орнуудын соёлтой гадаадын жуулчдыг танилцуулж, эдгээр бүс нутагт эдийн засгийг хөгжүүлж. жуулчдын анхаарлыг татахад чиглэгдэх юм байна. Хятадын Эрээн хогын дарга Лю Хайбин энэ тухай онцлохдоо жуулчдад зориулан төрөл бүрийн цэнгээнт хотолборийг боловсруулж, тэдэнд Монголын цөл. Сибирийн байгалийн гайхамшгийг мэдрүүлэхийг зорих юм. Д.ЦЭРЭНДОЛГОР Өдрийн сонин. 2011.10.28. №259 /3961/. 17-р нүүр Сайн байна уу, Тайваны МОНГОЛЧУУД Дэлхийн монголчууд арван сая давна. Бид нүүдэлчид. Мянган жилийн тэртээгээс одоо хүртэл нүүж явна. Эхлээд морио унаж, тэмээгээ ачаад малаа тууж дараа нь тэрэг хөллөж. тэнгэрээр нисч таван тив, гурван далай гаталж долоо найман саяараа нутаг сэлгэжээ. Голомтоо сахиж үлдсэн нь гурван сая боловч нүүдэл дуусаагүй. Хоёр бумаараа харьд амьдарч, ажиллаж. суралцаж байна. Хоёр түм шахам бүсгүйчүүл хол нутгийн бэр болж, хүний үрийг таван тивд тээж, тэвэрч явна. Номхон дөлгөөн далайн дундах Тайваны арал дээр хорин нэгэн монгол, Асвтрали тив, Шинэ Зеландад ч бас хэдэн арваараа. Дэлхийн долоон гайхамшгийн нэг түмэн газрын Их цагаан хэрэм босгосон хагас тэрбум ам бүлтэй аугаа их хятад хан үндэстний хоёр улс энэ дэлхийд оршин тогтнож байна. Нэг нь бидний мөнхийн хөрш БНХАУ, нөгөө нь БНХУ (Тай- вань). Тайваньчууд 1911 онд Манж Чин улсыг түлхэн унагаснаар Дундад улсын 2000 жилийн хаант өорийг халж Сүн Ят Сэн ерөн- хийлөгчтэй Бүгд Найрамдах Хятад улсыг байгуулсан 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тайвань аралд 12-15 мянган жилийн өмнөөс анхны уугуул хүний мөр гарч манай эриний 500-аад оноос хятадууд олноороо нүүж, улмаар номхон далайн нутаг усны хүмүүс цугласан олон үндэстэн ястны нутаг ажээ. 1544 онд Португалийн далайчид Тайваны арлыг үзээд тансаг сайхан газар гэж гайхан биширч явжээ. 1624-1661 онд Голландчууд Тайваны боомтуудыг эзэлж далайн худалдааны зам гаргаж. Мин улс (1368-1644) унасны дараа ард иргэд нь Тайвань руу олноороо дүрвэн гарсан тухай
1870 түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Чин улс нь Мин улсыг эзэлж 1683 онд Тайваныг өөрийн эрхэндээ оруулснаар Тайвань нь албан ёсоор Хятадын эзэнт улсын нэг хэсэг нь болсон. 1894-1895 онд болсон Ялон Хятадын дайнд туйлдаж мөхөсдсөн Чин гүрний эзэн хаан гадны хүчинд автагдан тэгш бус гэрээ байгуулж Тайваныг Япончуудад шилжүүлжээ. Япончууд дэлхийн II дайнд ялагдсаныхаа дараа 50 жилийн турш ноёрхсон тус арлыг 1945 оны 10 сарын 25- нд Хятадад буцаан огсон байна. 1949 оны 12 сард Гоминданы удирдлага засгийн газраа Тайвань арал руу нүүлгэхээр шийдвэрлэснээр зэвсэгг хүчний ихээхэн хэсэг, Гоминданы албан хаагчид. улс төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд нийт 2 сая гаруй хүн Тайвань руу нүүжээ. Тэдний тэн хагас нь Чан Кай Шийгийн цэргүүд байсан. Тэд эх газраас явахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний хөрөнгө, нам төрийн архиваа авч гарчээ. Энэ үнэт эдлэлүүд одоо Тайбэйгийн үндэсний музейд хадгалагдажбайна. Эндээс Чингис хааны “оргинал” зургийг харах боломжтой гэдэг. 1949 онд Чан Кай Шийтэй хамт Торгуудын хошуу ноён Чин Ван Минжүүрийн Цэвээндорж толгойлсон арваад айл нүүж иржээ. Тэд Гоминданы Ардын намын зүтгэлтэн, цэргийн эрхтэн нар ажээ. Тэдний үр сад хориод хүний дунд уугуул монгол- торгууд Уртнасан гуай. Одоо ная хол давсан энэ хүн ууган торгууд хэлээр надтай ярилцсан Ховдын Булган сумын долоон мянган бид нар халхажсан торгууд хэлтэй. Уртнасан эгчээс эвдрээгүй, элэгдээгүй, нутгийн хэл сонсох элгэмсэг сонсогдож байлаа. Тайваны монголчуудын ерөол учралаар би гэдэг халхажсан торгууд “Торгуудын бага нүүдэл” романыхаа нэгэн баагартай их далайн бага арал дээр уулзсан минь энэ. Бусад нь Тайваны унаган иргэд, дэлхийн хүн амын дөрвөн хүний нэг нь ярьдаг хятад хэлтэн. Дунд сургуулиас эхлэн англи хэл үздэг учраас ханз бичигтэн болгон энэ хэлээр ярина. Бичнэ. Тайваны монголчууд ажилтай, боловсролтой. Арваад нь Америк, Европт сурч амьдардаг. Монгол цусны нэг сайхан бүсгүй герман нутгийн бэр гэнэ. Нүүдэлчин Монголчуудын нүүдэлч амьдрал Тайваны зуун жилийн суурин соёл иргэншилд автсангүй өдий хүрчээ. Хятад хүний толгой дээрээс нар буудаггүй гэдэг цэцэн үг цөөхөн монголчууд бидэнд ч хамаатай бус уу. Тайвань өндөр уул, нүдгүй ой, түмэн янзын мод, цэцэг жимстэй үнэхээр тансаг сайхан нутаг. Гэлээ ч дөрвөн улиралтай сэр сэр салхитай талын монгол хүн удаан тэсэмгүй бүгчим халуун чийг даасан газар ажээ. Алгын чинээн энэ арал дээр Тайваньчууд хорин гурван саяараа тайван. чинээлэг аж төрж суухад алд дэлэм нутатаа бид гуравхан саяараа багтаж ядан бужигнаж, хэрэлдэж, хэмхэлдэж байх юм. Нийгэм тогтворжиж, амьдрал сайжирч, хоолтой, нойртой болж байж хүн гэдэг “амьтан" ”хүн" болдог юм байна. Муу хүн идсэнээ гэдэг. Сайн идэж байж, хийж бүтээж чаддаг, эрүүл амьд явдаг гэдгийг хоёр хятадын ард түмнээс дахин давтан олж харлаа. Бид архиар бэлэг барьдаг бол Тайваньчууд ногоон цай. Ногоон цай ууж, төрөл бүрийн ногоо жимс, загас тахиа хааяа үхэр, гахайн мах амтлах төдий хачирладаг хятад хоол эрүүл урт наслах амьдын жор Бид бага идэж “их уудаг” учраас бага бүтээж, цөөн босгож, хятад хүнээс арваар дутуу насалдаг. Тайвань ерөнхийлөгчийн засаглалтай. Бараг зуун жил Гоминданы буюу Ардын нам тор
1871 барьж улс төр тогтворжиж, эдийн засаг эрчимжиж хүн амын амьдралын баталгаа хангагджээ. 1924 онд Гоминданы нам ЗХУ-тай холбоотой ажиллаж Чан Ка Ший коммунист Л Д.Троцкий. Г.Е.Зиновьев, гадаад харилцааны ардын комиссар Г.В.Чичерин нартай Москвад уулзаж цэргийн харилцаа тогтоож явжээ. Тайваны виз авах, банкинд монго солих, албан газраар орж гарахад хатуу чанга “Ленинч сахилга бат” цухалзах шиг. Тайваньчууд хуулиа чанд мөрддөг, дэг журмаа дээдлэн сахидаг, дээдсээ сонсдог, бие биеэ хүндэлдэг, хүнийг их бага гэж ялгаварлахгүй, архийг жигшдэг ард түмэн юм байна. Тайваны Та1ре1 хотод тухайн үедээ (2003) дэлхийн хамгийн өндөрт ордог байсан 101 давхар ордон. Чан Ка Шийн дурсгалын цогцолборыг үзэж нүд тайлж явлаа. И.В.Сталины шахалт шаардлагаар Чан Ка Ший ерөнхийлөгчтэй БНХУ 1945 онд Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрснийг Монголчууд мартах ёсгүй гэж би боддог. XXI зуун бол хятадын зуун. Бид хоөр хятадыг бие биедээ дайсагнасан нийгмийн эсрэг тэсрэг тогтолцоотой "нударга зөрүүлж” мэдэх улс гэж андуурдаг. Хятадын ард түмэн ухаалаг. Хөдөлмөрч, зургаан мянган жилийн төрийн түүхтэй аугаа их үндэстэн. Хоёр хятад XXI зууныг хамтран босгож, хамтран бүтээж, хамтран нэгдэх нь дамжиггуй. Сайн байна уу. Тайваны монголчууд. Та нар XXI зууныг их цагаан хэрэм шиг бүтээн босгох хувьтай. Доктор Ц.МУХАР Өдрийн сонин. 2011.11.30. №288 /3990/. 15-р нүүр Манжуурын үзэсгэлэн-2011 БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ӨМОЗО-ны Манжуур хотноо Хятад, Орос, Монголын хамтарсан шинжлэх ухаан, техникийн наймдугаар үзэсгэлэнг долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол улсаас нийт 26 байгууллага оролцож, эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүн. технологио дэлгэн үзүүлсэн нь Хятадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байлаа. Хятад, Орос, Монгол улсын техникийн үзэсгэлэнгийн төсөл танилцуулах хурал зохион байгуулагдаж, төлөолөгчид хамтарсан төслийн үр дүнгийн талаарх илтгэлийг сонсож танилцсан бөгөөд хамтарсан байгууллагуудын хүрээнд тавигдсан илтгэлүүдээс Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША Рэнцэнханд тэргүүн байр ээлэв. Өдрийн сонин. 2011.12.03. №291 /3993/. 7-р нүүр
1872 2012 он Эрээн хотын төлөөлөгчид Хан –Уул дүүрэгт зөвлөлдлөө Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн “Бизнес зөвлөл” хамтран төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт БНХАУ-ыг ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Бао Сун Мин тэргүүтэй гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 20 гаруй аж ахуй нэгж цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрөө ирсэн төлөөлөгчдөд танилцууллаа. Хан –Уул дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой найрсаг хамтын ажиллагаа тогтоогоод арван жил болж байгаа аж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, хот тохижилтын чиглэлээр хамтран ажиллаж буй аж. Өдрийн сонин. 2012-03-26 Б.Оюунгэрэл БНХАУ-ын төгөлдөр хуурчтай хамтарч тоглоно Энэ сарын 24-нд ДБЭТ-ын тайзнаа Б. Оюунгэрэл, БНХАУ-ын алдарт төгөлдөр хуурч Ли Гуо Чаотой хамтарсан тоглолт шүэгчдийн хүртээл болгохоор болжээ. Монголын төгөлдөр хуурч гадны төгөлдөр хуурчтай хамтран зохион байгуулж буй анхны тоглолт аж. Тэд тоглолтоо “Grand Evening of Piano” гэж нэрлэсэн байна. Б. Оюунгэрэл нь 2007, 2008 онд бие даасан уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэдээ хүргэж байсан юм. Тэрээр СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгсгөж, МУГЖ Т. Цолмонгийн удирдлага дор суралцсан бөгөөд ӨМӨЗО-ны Хөх хот, Бугат хотуудад уригдаж мэргэжлээрээ ажиллаж байжээ. Харин хуур Ли Гуо Чаогийн тухайд Ази, Европын нэр хүнд бүхий театруудад гоцлол болон симфони найрал хөгжимтэй хамтран тоглож байсан гэнэ. Өдрийн сонин. 2012-04-13 Монголын соёлын сар Бээжинд үргэлжилж байна Сүүлийн нэлээд хэдэн жилийн хугацаанд Монгол, Хятадын соёлын сарын үйл ажиллагаа хөрш хоёр оронд харилцан зохиогдоогүй ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газрын түвшинд харилцан ярилцаж тохиролцсоны дагуу энэ дөрөвдүгээр сард Монголын соёлын сарыг Бээжинд, наймдугаар сард Хятадын соёлын өдрийг Улаанбаатарт хийхээр болсон юм байна. Энэ ажлын хүрээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй албаны болоод соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн өнгөрсөн долоо хоногт Бээжин хотыг зорьж, Монголын соёлын сарын нээлтэнд албан ёсоор оролцоод ирсэн юм. Соёлын сарын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр очсон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар нарын Монголын төлөөлөгчид эхний өдөр Бээжин хотын баруун захад орших Лингуан сүмд саатлаа. Энэ сүмийг зорин очсон нь ч учиртай. Саяхан манайд бурхан багшийн эрдэнийн шүтээн буюу шүд олдсон талаар багагүй шуугиж, дэлхийд ховор олдворыг мөн эсэх улмаар хаана хэрхэн хадгалах вэ гэж багагүй яригдаж байсныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл сайдын зорьж очсон Бадачу дүүрэгт
1873 байх Лингуан сүм нь бурхан багшийн эрдэнийн шүтээнд зориулан суварга бүтээн түүндээ хадгалж ирсэн сүм юм байна. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлсэн цаг дор шашны зан үйлээр чандарлахад хоёр шүд нь үлдсэн хэмээн үздэг байжээ. Үүний нэг нь Шри Ланка, нөгөө нь Хятадын энэхүү сүмд олон зууны турш хадгалагдаж ирсэн аж. Гэхдээ сүүлийн үед хоёр биш дөрвөн эрдэнийн шүтээн нь уламжлагдсан хэмээж байгаа бөгөөд БНХАУ, ШриЛанкаас гадна Монгол, Японд буй гэж яригдах болсон. Тавдугаар зууны үед нэгэн хятад лам бурхан багшийн эрдэнийн шүтээнийг залж ирсэн цагаас хойш манай өмнөд хөршийнхөн байлдан эзлэлт, түрэмгийллийн хэцүү цаг үед ч ямар нэг байдлаар хадгалан хамгаалсаар 1500 жилийн турш бурхан багшийн гэгдэх шүдийг авч ирж чаджээ. Энэхүү Лингуан сүмийг наймдугаар зууны үед барьж, мянган бурхантай суварга байгуулж оршоосон аж. Харин сүүлд Манж Чин улсын нэгэн хаан ээжийнхээ ойд зориулан эрдэнийн сац бүтээлгэн шүдийг байрлуулж, Ардын засаг байгуулагдсаны дараа Хятадын Засгийн газрын мэдэлд шилжсэн гээд олон түүх дагалддаг аж. Буддын сургаалыг дагадаг Азийн орнуудад Шагжмуни бурхнаас үлдсэн бүхэн үнэтэй байх нь мэдээж. Тэр ч утгаараа Лингуан сүмийн үнэт шүтээн хааяа хил дамнан "айлчлал" хийх нь бий ажээ. Мьянмар, Хонконг, Вьетнам бас өөрсдөө шүдтэй Шри-Ланкад хүртэл "очиж" байжээ. Ингэхдээ Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, тус улсын Буддын холбооныхонтой ярилцах гээд ажил багагүй байдаг бололтой. Алтан бадамлянхуад байрлуулсан бурхан багшийн шүд нь хүмүүний шүд гэхэд дэндүү том юм. Гэвч тэнд тайлбар хийж байсан Хятадын буддын холбооны ажилтны хэлснээр Бурхан багш хоёр метр 50 см орчим өндөртэй хүн байсан гэнэ. Тийм өндөртэй хүнд ч ийм анзааны шүд байж таарах биз гэсэн бодол төрснийг нуух юун. Манай албаны хүмүүсийн өөр хоорондоо ярьж байснаар манайхаас олдсон бурхан багшийн шүтээн ч нэг иймэрхүү хэмжээтэй аж. Нэгэн сүмийн ч хэрэг бус нийт сүсэгтэн олны шүтээн болж байгаа түүхийн олдворыг ямар журмаар хэрхэн хадгалбал зохистой талаар нэн шинэ тутам шүтээнтэй болчихоод байгаа бид багагүй туршлагыг энэ сүмээс авч буцаж болохоор байлаа. БНХАУ дахь Монгол оюутнуудын зөвлөгөөн 2011 онд анх удаа Бээжин дэх ЭСЯ-ны санаачилгаар зохион байгуулагдаж байжээ. Энэ жилийн хувьд БСШУ-ны сайдын ажлын айлчлалтай зэрэгцүүлэн БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо, ЭСЯ-наас хамтарч ээлжит зөвлөгөөнөө зохион байгуулахаар бэлджээ. Манай Элчин сайдын яаман дээр болсон уг арга хэмжээнд Бээжин, Хөх хот, Шанхай, Чанчунь гээд Хятадын өнцөг булан бүрээс оюутнууд ирсэн байв. Хот хотоороо холбоогоо байгуулж, нэгдсэн холбоондоо зангигддаг аж. Сайд Ё.Отгонбаяр дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулахад багагүй анхаарч ажиллаж ирсэн талаараа онцолж, өнгөрсөн хугацаанд 154 их дээд сургууль 90 болж үйл ажиллагаагаа явуулж байгаа болон Төрийн сангийн зээл, төрийн албанд ажилд орох боломжуудын талаар оюутнуудын асуултад хариулж саналыг нь сонссон. Оюутнууд гадаадад сурч байгаа суралцагчдын тоо албан ёсоор гарсан эсэх талаар сонирхоход "Үнэндээ, яг манай яамнаас энэ тоог гаргана гэхэд бэрхшээлтэй. Засгийн газар хоорондын болон тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудаас гадна хувиараа суралцдаг маш олон оюутан бий.
1874 Дэлхийн өнцөг булан бүрт манайхан суралцаж байгаа. Манай яамны тухайд 70 хүнтэй байгууллага. Тэдний арав нь дээд боловсролын асуудлыг хариуцдаг. Тэгэхээр үнэндээ гадаадад суралцаж байгаа монгол оюутны тоог гаргана гэхэд бэрхшээлтэй. Харин та бүхэн бидэнтэй хамтран ажиллавал цугтаа ихийг амжуулах боломжтой. Хэрэв оюутнууд газар бүртээ нэгдсэн тоогоо гаргах зэргээр санаачилгатай ажиллаж, санал санаачилга гаргавал бид дэмжихэд бэлэн" гэж байв. Бас оюутан залуустаа хандан "Эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэхээс илүүтэй биетээр үзүүлэх нь чухал. Сургуулиа төгсөөд нутагтаа ир. Оюутан байхад маш их цаг зав байдгийг бүү алдаарай. Намайг хойшоо сургуульд явахад ах маань ингэж хэлж байлаа. Би сургуулиа бас ч гэж улаан дипломтой төгсч ирсэн хүн өөрийгөө боломжийн гэж додигор байсан. Гэвч ажил дээр гараад л өөрийгөө голж эхэлсэн. Бас ямар их цаг хугацааг алдаа вэ гэж харамссан. Та нар ч бас энэ үеийг битгий алдаарай. Хүчирхэг гүрэнд тэтгэлгээр суралцаад та нар боломжтой байна. Гэхдээ нэг орныг хэт шүтэж амьдарч болохгүй шүү" гэж тэдэнд захиж сануулаад авсан билээ. Соёлын сарын хүрээнд Монголын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын Соёлын сайд Сай У нар уулзаж хэлэлцээ хийсэн. Манай талаас соёл урлагийн чиглэлээр БНХАУ-ын их дээд сургуулиудад оюутан сургах асуудлаар санал солилцож, бас урлагийн тоглолтоо Хятадын том зах зээлд арилжааны зорилготой тоглуулах тал дээр ч хамтрах боломжийн талаар ярилцсан. Бас түүхэн дурсгалт соёлын өвийг хилээр хууль бусаар гаргахын эсрэг хоёр орны хамтарсан хэлэлцээнийхээ дагуу ажиллаж байхаа батлан ярьсныг хэлэх хэрэгтэй байх. Үүнийгээ хороо гарган хамтран асуудлыг шийдвэрлэж байхаар тохирсон бөгөөд эцсийн байдлаар ирэх наймдугаар сард болох Хятадын соёлын сарын үед ярихаар болжээ. Түүнчлэн хэд хэдэн соёлын дурсгалт зүйлсийг хамтран засварлахаар тохироод авсан. Ё.Отгонбаяр сайд Сай У сайдтай уулзахаас гадна Хятадын "Эксим" банкны дэд ерөнхийлөгчтэй уулзалт товлосон байсан нь өнөөх хэдэн багш нартай нь холбоотой асуудал байв. Багш нарын орон сууцны хорооллын төсөл, багш нарыг зөөврийн компьютертэй болгох "Шинэ зууны төсөл", бас оюутны хотхоны дэд бүтцийг шийдэх төслүүд дээр манай Хөгжлийн банк баталгаа гарган зээл авахаар ярьж байгаа юм билээ. Харин хөнгөлөлттэй зээлийг түргэвчлүүлэх зорилгоор манай сайд Хятадын толгой банкныхантай ярилцсан нь энэ. Соёлын сарын хүрээнд уран зургийн үзэсгэлэн нээгдэж, Уудам хүүгийн тоглосон "Хөх толбот монголчууд" киног гаргахаар төлөвлөсөн бөгөөд БНХАУ-д Монголын соёлын өдрүүд болсныг зарлаж "Хөх Монголын аялгуу" тоглолтыг Үндэсний түүхийн музейн концертын танхимд хийсэн билээ. Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулгынхан, цирк, сонгодог болон рок попын төлөөлөл гээд өргөн хүрээнд тоглолтын бүрэлдэхүүндээ анхаарчээ. "Хөх Монголын аялгуу" тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров ярихдаа "Бид Соёлын сарын хүрээнд тавих тоглолтоо НҮБ-ын танхимд тавьсан тоглолт дээрээ суурилж хийх нь зөв гэж шийдсэн. Гэхдээ энэ удаад газар нутаг ойр учраас морин хуурчдаа боломжийн тоотой нь авч ирсэн. Бас зарим аялгуу дээрээ хөөмий оруулж найруулсан" хэмээж байсан билээ. Ер нь хөрш улс
1875 орнуудын хувьд энэ нь манайх, тэр нь эднийх гэсэн адилсал жижиг маргаан их байдаг. Тэр тусмаа БНХАУ-д монгол үндэстэн байдаг учраас манай хоёр орны дунд энэ мэт асуудал гарахыг үгүйсгэхгүй. Үгүйсгэх ч юу байхав Хятад улс зарим биет бус соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлснээс болж багагүй шуугиан гарч байсан нь саяхных. Түүний дараагаас хоёр улс аль болох асуудлыг хурцатгахгүй асуудлаа шийдэж явахаар тохирсон сонстож байсан билээ. Энэ удаад манайхан соёлын сарыг Бээжинд эхлүүлэхдээ маргаантай байдаг хөөмий, морин хуур, уран нугаралтын тухайд амаараа ийм, тийм гэхийн оронд үзүүлж баталсан нь зөв гэж үзсэн бололтой. Үнэхээр ч "Хөх Монголын аялгуу" үүний баталж чадсан билээ. Монгол бүжгийн хэм хэмнэл, морин хуурын гайхалтай аялгуу, бас сонгодог урлагийн шинэ залуу мастер Э.Амартүвшиний баргил хоолой, дуучин С.Нарангийн хятад үзэгчдийг огшоон өөртөө татах авьяас. Ер нь бүгд нэг цогц байж чадсан. Тоглолтын бүрэн бичлэгийг Хятадын олон улсын радиогийн монгол хэлний албаныхан бичиж, нэлээд хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлч, сурвалжлагчид иржээ. Ямартай ч монголчууд Хубилай хааны тухлан сууж амьдарч асан Бээжин хотноо соёл урлагийн сарын нээлтийг дуулиантай эхлүүлж чадсан. Нөгөө талаас Монголд элэгтэй, монгол цустай, Монгол Улсад алба хашиж байсан хятад хүмүүс энэ тоглолтыг үзэхээр зориуд иржээ. Бас тэдэн дунд яаж ч харсан хань үндэстэн, гэхдээ эмгэнээ дагуулаад эртээ гэгч ирсэн өвгөнийг хараад залуу цагтаа Өвөрмонголд илгээлтээр очиж байсан хүн болов уу гэж бодогдсоныг яана. Монгол аялгуу, монгол зон олны уламжлал одоо ч сэтгэлд нь уяатай учраас зориуд Монгол Улсаас ирсэн уран бүтээлчдийн тоглолтыг үзэхээр ирсэн байх гэж таамагласан маань ортой биз. Ямартай ч нэг нь нэгнээсээ нүүгээд явж эс чадах, үүрд зэргэлдээ орших мөнхийн хөрш манай хоёр орны нэг нэгнийдээ айлсан сонирхуулах соёлын сарууд Монголын соёлын сараар эхэллээ. Э.ЭНЭРЭЛ Өдрийн сонин. 2012.04.19 http://dnn.mn/archive/26023/ Нарийн гудман дахь “Зы Фэй” Монголын сэтгүүлчид БНХАУ-ын Сычуань мужид аялаад ирлээ. Энэхүү аяллыг Өвөр Монголын хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулж, аяллын багийг тус эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахалж явсан юм. Ингээд БНХАУ-ын Сычуань мужаар аялсан тэмдэглэлийнхээ эхний хэсгийг хүргье. Сычуань нь БНХАУ-ын баруун бүсийн тулгуур муж. Хөгжлөөрөө улсдаа наймдугаар байрт ордог бөгөөд эдийн засгаараа бүс нутгаа тэргүүлдэг юм байна. Тус мужид 2008 оны тавдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь үрэгдсэн нь Хятадын түүхэнд байгаагүй их гамшиг болсон юм. Гэсэн ч тус улс газар хөдлөлтийн уршгийг гурван жилийн дотор арилгаж, Сычуаньд урьдын байсан байшингуудын суурин дээр газар
1876 хөдлөлтөд тэсвэртэй сүрлэг барилгууд барьж, зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж чаджээ. Одоо энэ муж түмний хөлд дарагдсан жуулчлалын нутаг болсон байна. Сычуань хойд талаараа Ганьсу, зүүн талаараа Чунцин, урдуураа Юньнань, баруун талаараа Түвдтэй хиллэдэг, 100 сая гаруй хүн амтай муж. Мужийн төв Чэндуд ойролцоогоор арван сая хүн амьдран суудаг. Тус мужийн газар нутаг манай Дорнод аймгийн газар нутгийг дөрөв дахин нийлүүлсэн хэмжээтэй ойролцоо гэсэн. Чэнду хот нь Хятадын үндэсний соёл, эртний ёс заншил, хятад ахуйг орчин үетэй сүлэлдүүлэн авч яваа өвөрмөц төрхтэй газар. Хятадын цөм, эртний Хятадын уур амьсгалыг хадгалж үлдсэн түүхийн ач холбогдолтой муж гэгддэг. Мөн байгалийн үзэсгэлэнт газрууд, хулсны баавгайгаараа Хятадыг олон улсад сурталчилдаг. Чэнду хотод сүндэрлэн буй өргөн сүрлэг барилгуудын дунд эртний хийцтэй сүм, дуган, байшингууд энд тэнд тааралдана. Тухайн цаг үедээ сургууль, сүмийн үйл ажиллагаа явуулдаг байсан эдгээр байшингууд одоо чэндучууд, жуулчдын амардаг, хооллодог, зугаалдаг гол газар болжээ. Чэндуд олон алдартай гудам байдгийн нэг нь Чин гүрний үеийн гудам. Жуулчдын заавал ч үгүй ирдэг энэ гудмыг Нарийн, Өргөн гэж ангилна. Гудмууд өдөр шөнөгүй хүний хөлд дарагдана. Энд үзвэр үйлчилгээ, худалдаа, үзэсгэлэн, зоогийн газар, шүдний эмнэлэг, гутал засвар, гар урлал, зочид буудал, хэрмэл жүжигчид, амьд хөшөө гээд ер нь бүхий л төрлийн үйлчилгээ байрлана, зүсэн зүйлийн хүн хөлхөлдөнө. Нарийн гудманд олон нэр хүндтэй хоолны газрууд байдгийн нэг нь "Зы Фэй". Хотын хамгийн нэр хүндтэй, гадныхан ороод гардаггүй юмаа гэхэд хажуугаар нь өнгөрөх ёстой хүндэтгэлтэй хоолны газар юм байна. Хоолны газрын дарга гэх бүсгүй зоогийн газрынхаа үүх түүхээс эхлүүлээд ширээнээ эргэлдэх хоол тус бүр утга учиртайг хэлнэ. Эрт үед Жуан Зы гэдэг нэгэн цэцэн билэгтэй яруу найрагч, шүлэгч хүн байжээ. Нэгэн өдөр тэрээр найзтайгаа зугаалж яваад нуурын хажуугаар өнгөрчээ. Жуан Зы нуурын усанд сэлэх загаснуудыг хараад "Энэ загаснууд яасан их жаргалтай байна вэ. Миний сэтгэл ч жаргалтай байна" хэмээн санаа алдтал хажууд явсан найз нь "Та загаснуудын жаргаж байгааг яаж мэдэж байгаа юм бэ. Яавч мэдэж боломгүй хачирхалтай зүйл. Та таагаа юу" гэвэл Жуан Зы "Чи бол би биш. Намайг жаргаж байна уу, зовж байна уу гэдгийг чи яаж мэдэх юм бэ. Тэр загаснуудыг жаргалтай байгааг би яаж мэдэж байгаа юм бэ гэвэл миний сэтгэл жаргалтай байгаа болохоор тэднийг жаргалтай байна гэж харж байна. Хүн сэтгэлдээ жаргалтай байх, загас нуурандаа жаргалтай байх нь ижил. Хүн зовлонгоо дандаа баяр хөөр, жаргалаар даван туулдаг" хэмээн шүлэглэн хэлжээ. Жуан Зыгийн энэхүү шүлгийг ханзанд буулгахад "Зы Фэй" гэж уншигддаг бөгөөд "Зы Фэй" хэмээн ярихад хүн бүр Жуан Зыгийн дээрх шүлгийг санадаг гэнэ. Сычуань муж олон зүйлээрээ Хятадын бусад газруудаас ялгагдана. Ялангуяа хоолны тал дээр. Маш халуун ногоотой хоол идэцгээнэ. Энэ нь бүгчим, чийгтэй уур амьсгалтай байгальтай нь холбоотой. Ирсэн зочдыг халуун ногоотой хоолоороо дайлж нус нь сугарч, нулимс нь гоожтол дайлж чадахгүй бол өөрсдийгөө эвгүй байдалд орсон мэтээр хүлээж авдаг хачин заншилтай аж.
1877 "Зы Фэй"-гийн брэнд болсон нэг хоол байна. "Бурхан үсэрнэ" гэдэг нэртэй. Анхилуун үнэртэй, ховор мөөгөөр хийсэн, ногоон сонгинотой шөл. Бурхан багш бясалгалаа хийгээд сууж байж л дээ. Бурхан багш бясалгаад суувал орчлонгоос тасарч, ариусч эхэлдэг. Тэр үед нь түүнд юу ч саад хийж, бясалгалыг нь зогсоож чаддаггүй байлаа. Гэтэл нэг өдөр бурхан багш бясалгаж байтал ер бусын урьд хаана ч үнэртэж байгаагүй, тийм гэхийн аргагүй сайхан хоолны үнэр ханхийжээ. Бурхан багш дотроо "Энэ чинь юусан билээ. Ямар сайхан үнэр вэ" гэж бодсоноо "Би юу болж байна аа. Бясалгаж байж хоолны тухай бодоод" гэж нүдээ анин өөрийгөө зэмлэжээ. Бурхан багш бясалгалаа цааш үргэлжлүүлэх гэтэл өнөө сайхан үнэр сэтгэлийг нь самууруулаад сүүлдээ бурхан багшийн сэтгэл өөрийн эрхгүй өнөө хоол байгаа зүг рүү үсрээд байж. Түүнээс хойш тэр хоолыг "Бурхан үсэрнэ" гэж нэрлэсэн домогтой аж. Зочид хооллох зуур шог гараа үзүүлэхээр жүжигчид орж ирлээ. Ойрд үгэнд нь орохгүй гадуур тэнэж, найзуудтайгаа нийлж дуулгаваргүй болоод байсан нөхөртөө эхнэр нь уурсаж шийтгэнэ. Толгой дээр нь дэн асаагаад бандан сандал доогуур оруулна. Ингэхдээ дэнгээ унтрааж болохгүй шүү гэнэ. Тэгснээ толгой дээрх дэнгээ гараа оролцуулалгүй унтраа гэнэ. Нөхөр нь эхнэрийнхээ хатуу сорилтуудыг чадмаг давах ажээ. Энэ шог гараа нь эндхийнхний гийчдэдээ толилуулдаг алдартай тоглолт юм гэсэн. Сычуань муж, тэр дундаа Чэндуд гэр бүлийн дотор эхнэр нь нөхрөөсөө илүү эрх мэдэлтэй. Нөхөр нь хоол хийж, гэр орноо цэвэрлэнэ. Сайн нөхрийг хоол хэр амттай хийж байгаагаар нь шинждэг аж. Чэндуд эмэгтэйчүүд голдуу машин барьж, нөхөр нь хажуух суудалд нь сууна. Дээрх шог гараа эндхийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааг илтгэсэн үзүүлбэр гэж болно. Багтай бүжиг Чэндугийн урлаг, ёс заншлын хамгийн дээд нь. Бүжигчин залуу цоглог хэмнэлтэй аянд бүжиглэж толгойгоо хүчтэй хөдөлгөх юм уу, тонгойх, гэдийх агшинд нь зүүсэн багийнх нь өнгө нь өөрчлөгдөнө. Сайн бүжигчин нэг удаад 8-12 баг сольдог гэх. Хоолны үеэр ирсэн зочдод ёочин, фифа хөгжмөөр бүсгүйчүүд тэнгэрт салхи үүлсийг хөөж, сарыг гаргаж ирж байгаа тухай өгүүлдэг уянгалаг сайхан дуу тоглолоо. Иймэрхүү урлагийн үзүүлбэрүүдийг чэндучууд хүндтэй зочдодоо хоолны үеэр сонирхуулна. Эндхийнхэн гахай, галуу, тагтаа, хонь, үхэр, болжмор, загас гээд ер нь идэж болохоор махтай бүхий л төрлийн хоол хийнэ. Гэхдээ чухам юуны мах нь мэдэгдэхгүй болтол нь халуун ногоогоор амталчихна. Нэг нөхөр нэлээд хэдэн жилийн өмнө хулсны баавгай буюу пандаг алаад махыг нь шараад идсэн нь хятад даяар шуугиан тарьж сүүлд нь өнөө "өлсгөлөн" эр цаазлуулсан гэх харамсмаар ч юм шиг, хачирхмаар ч юм шиг явдал болжээ. Чэнду нь төв газар учир ерөнхийдөө жуулчлал тал руугаа хөгжсөн, хоол нь халуун ногоотой ч илүү боловсон. Харин Сычуань мужаас зүүн урагш зүгийн газруудад өвөрмөц хэрнээ харгис хоолнууд байдаг байна. "Гурав дуугардаг" гэж хоол байна. Гөлчгийг амьдаар нь зооглохыг ингэж хэлнэ. Цэлдийсэн улаан гөлчгийг савхаараа хавчихад "Чив" гэж нэг дуугарна. Савхаараа хавчаад соусанд дүрэхэд дахиж нэг дуугарна. Тэгээд яахав амандаа хийгээд зажлахад сүүлчийн удаа буюу гурав дахь удаагаа "Чив" хэмээн дуу гаргана. Ингэж гурав дуугаргаж идэхийгээ л
1878 "Гурав дуугардаг" хоол гэдэг байна. "Сармагчингийн тархи" гэдэг хэрцгий хоол бас байна. Торон дотор баахан сармагчингууд үймэлдэнэ. Сармагчингийн тархи зооглох хүндэт зочноо дагуулаад ирэхэд торон дотор үймэлдэж байсан сармагчингууд хөдөлгөөнгүй болж бүгд л намайг битгий сонгоосой хэмээсэн өрөвдмөөр харцаар харна. Тэр үед зочин идэх сармагчингаа сонгоод гараараа заахад сонгогдсон сармагчингаа бусад нь өргөөд шууд толгой дээрээ гаргаад ирдэг гэнэ. Сонгогдсон сармагчинг тогооч гаргаж ирээд хүзүүнд нь дөнгө хийж гар, хөлийг нь гинжлээд тэлнэ. Сармагчин аймаар чангаар чарлаж, нүднээс нь нулимс бөөн бөөнөөрөө бөмбөрнө. Ингээд хоол хийх явц эхэлнэ. Сармагчингийн зулай хэсгийнх нь хуйхыг хуулаад, толгойны ясыг нь цүүдэж гарна. Энэ үед сармагчингийн дуу тэнгэрт хадмаар чангарч, шаналан хашгирна. Цүүдэж дуусаад ясыг нь сөхөхөд сармагчингийн дуу гарахаа байж, харц нь өршөөл эрсэн ч юм шиг үзсэн ядсан ч юм шиг хөшиж орхино. Өнөө хүндэт зочин нь хөөрхий сармагчингийн тархийг нь халбагадаж эхлэхэд сармагчин тамираа баран ёолж буй мэт сөөнгө дуу гаргаж, нүүр нь нулимс, цусандаа будагдана. Энэ хоол бол хамгийн хүндтэй зочдод өгдөг хоол бөгөөд өндөр үнэтэй гэсэн. Ийм хоолны дэргэд "Зы Фэй" хоолны газрын халуун ногоотой хоолыг боловсон гэсэн минь онож уу. Сычуань мужийнхны хамгийн хүндтэй зочдодоо барьдаг хоолнуудын нэг нь хархны боодог. Биднийг хархны боодгоор дайлахдаа "Хулсны гахай, зурамны мах" гэж эерүүлж хэлсэн билээ. Манайхан хулсны гахайн мах гээд л савхдаад амталж харагдсан шүү. Д.ГАНСАРУУЛ Өдрийн сонин. 2012.05.07 http://dnn.mn/archive/26440/ Байгалийн хийн хоолойг монголоор дамжуулах ажлын хэсэг байгуулахаар ярилаа Бразилд болсон эх дэлхийн манлайлагчийн шагнал авах ёслолоос буцахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор Бээжинд хүрэлцэн ирэв. Энэ удаа тус байгууллага ирэх арван жилийн ажлын төлөвлөгөөгөө ярихаар цугларсан бөгөөд энэ сарын 6-7-ны өдрүүдэд уг арга хэмжээ болсон юм. Тус байгууллага байгуулагдсанаас хойш арван хоёр дахь удаагаа гишүүн орны тэргүүнүүд ийнхүү зөвлөлдөж байгаа аж. БНХАУ-ын дарга Ху Жинтао хүрэлцэн ирсэн зочдоо угтан авлаа. Хамгийн эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч Атамбаев, Тажикстаны Ерөнхийлөгч Э.Рахмон, Узбекстаны Ерөнхийлөгч И.Каримов гэсэн дэс дарааллаар орж ирцгээлээ. Анх Узбекстанаас бусад дээрх таван улс 1996 онд Шанхай хотноо хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурснаар "Шанхайн тав" хэмээх үйл явц эхэлжээ. Сүүлд
1879 нь Узбекстан нэмэгдэж 2001 оны зургадугаар сарын 6-нд дээрх зургаан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг албан ёсоор зарласан. Эхэн үедээ эдгээр улсын үйл ажиллагаа цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах асуудалд төвлөрч байсан бол сүүлдээ харилцан итгэлцэх, хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтран хөгжих, яриа хэлэлцээний замаар маргаантай асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа аль нэг улсын эсрэг чиглүүлэхгүй гэсэн үзэл санаан дээр аливаа шийдвэрийг тохиролцооны журмаар гаргадаг болжээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг угтах ёслол хоёр улсын төрийн дуулал эгшиглүүлснээр эхлэв. Ёслолын арга хэмжээнд хүндэт харуулд Хятадын дотоодын цэрэг, усан цэрэг, агаарын хүчнийхэн жагсчээ. Ардын их хурлын ордонд болсон угтах ёслолын ажиллагааны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаотой уулзсан юм. Уулзалтын үеэр Орос, Монгол, Хятад гурвын хамтын ажиллагааны асуудлууд, тэр дотроо байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан Оросоос Хятадын нутаг руу тавих асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хөндсөн бөгөөд үүнийг судлах хоёр талын ажлын хэсэг гаргах тухай БНХАУ-ын дарга Ху Жинтао хэлжээ. Тэр дундаа Оросын талын холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулъя гэж ярьсан байна. Мөн цааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж, ОХУ-аас Хятад руу эрчим хүч экспортлох ажиллагаанд Монгол Улс оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр мөн дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, төмөр замын асуудлыг ч хөндлөө. Энэ уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах тал дээр хоёр төрийн тэргүүн ярилаа. Ху Жинтаогийн хувьд хоёр улс ойрын хөршийн хувьд нэлээд алсыг харсан өргөн хүрээтэй харилцаагаа хөгжүүлье гэсэн юм. Харин Монгол Улсын төрийн тэргүүн тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр үг хэлсэн талаар бид өмнө нь газар дээрээс нь мэдээлсэн билээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь жил бүр дээд түвшний ийм уулзалтаасаа бүс, нутаг олон улсын томоохон асуудлаар байр сууриа илэрхийлж тунхаг гаргадаг. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар энхтайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай тунхаг бичиг гаргалаа. Үүнд улс орнууд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах нь олон улсын аюулгүй, стратегийн тогтвортой байдалд ноцтой хохирол учруулна. Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнууд Ойрхи дорнод, Хойд Африкийн орнуудын үйл хэрэгт цэргийн хүч ашиглан оролцох, тэдгээр орны Засгийн газрын эрх шилжүүлэх явцыг хүч хэрэглэн түргэтгэх, нэг талын хориг арга хэмжээ авахын эсрэг байхыг тусгажээ. Афганистаны нөхцөл байдлыг зохицуулахад НҮБ голлох үүрэг гүйцэтгэхийг ШХАБ-ын гишүүн орнууд дэмжинэ гэдгээ мөн энэ үеэр илэрхийлэв. Энэ удаагийн хуралдаанаар тус байгууллагын гишүүн орны төрийн тэргүүнүүд арван баримт бичигт
1880 гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Афганистан улсад ажиглагчийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түншийн статус олгов. БНХАУ-ын дарга Ху Жинтао Шанхайн хамтын ажилллагааны гишүүн орнуудад буй Күнзийн их сургуулиудын багш, оюутан нийлсэн арван мянган хүнийг ойрын арван жилд мэргэшүүлэх сургалтанд хамруулна гэсэн бөгөөд гишүүн орнуудад тус бүр арван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олох болсноо энэ үеэр зарласан. Найрсаг хөршийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хороо байгуулахыг гишүүн орнууддаа санал болгов. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны хэл нь орос, хятад. Тиймээс үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн бүгд дээрх хоёр хэлээр явагдаж байсан. Манай улс 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон. 2010 онд Улаанбаатар хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан нь ажиглагч оронд болсон анхны тохиолдол юм. Өдрийн сонин. 2012.06.13 http://dnn.mn/archive/27375/ Хятад улс сансарт эмэгтэй нисгэгч хөөргөлөө Уржигдар Хятадын Ганьсу мужийн сансрын хөлөг хөөргөх төвөөс "Чанжен-2ф" пуужингийн тусламжтайгаар "Шэньжоу-9" хөлгийг амжилттай хөөргөлөө. Сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэй хүн багтсан нь тус улсын хувьд томоохон үйл явдал болоод байна. Өдгөө 33 настай хатагтай Лю Ян нь агаарын зэвсэгт хүчний хошууч бөгөөд сансрын нисгэгчдийн хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд багтаж байв. Тэрээр Хятадын Хөнань мужийн Линьжоу хотод төрсөн бөгөөд ХКН-ын гишүүн юм. Дөрөвдүгээр зэрэглэлийн сансрын нисгэгч тэрбээр дээрх нислэгт хоёр жил бэлдсэн гэнэ. Сансрын нисгэгчдийн багийнхны энэ удаагийн гол зорилго нь олон улсын станцад сансрын хөлгийг залгахтай холбоотой технологийг боловсруулахад чиглэгдэх аж. Тус улс нь 2020 он гэхэд өөрсдийн гэсэн станцтай болохоор ийн ажиллаж байна. Хятад улс нь өнгөрсөн онд нисгэгчгүй "Шэньжоу-8" хөлгөө амжилттай хөөргөсөн удаатай юм. Өдрийн сонин. 2012.06.18 Хятадын соёлын сар болно Монгол Улсын "Соёлын сар" арга хэмжээ өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд Бээжингийн үндэсний музейд нээлтээ хийж байсан билээ. Морин хуурын чуулга язгуур урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн Хятадын ард түмний талархлыг хүлээж байсан. Соёлын сарын гол зорилго нь Хятад, Монгол хоёр орны харилцааг улам бэхжүүлэхэд оршдог. БНХАУ-ын Соёлын Яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2012 онд харилцан "Соёлын сар" арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөний дагуу "Хятадын соёлын сар" арга хэмжээг наймдугаар сард манай оронд зохион байгуулахаар
1881 шийдвэрлэсэн. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 30-нд "Хятадын соёлын сар" арга хэмжээ циркийн тоглолтоор нээлтээ хийхээр болжээ. Мөн "Киноны долоо хоног"-оор хятадын алдартай кинонууд манайд гарах нь. Эдгээр арга хэмжээ Соёлын төв өргөөнд болох бөгөөд ирэх сарын 1-ний өдөр Хятадын бүх оддын тоглолттой юм байна. Өдрийн сонин. 2012.08.08 Дай Бингуо: Хятад, Монголын харилцаа хамгийн сайн үед байна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн ноён Дай Бингуо Монгол Улсын шинэ Засгийн газрын анхны зочин болон энэ сарын 22-25-нд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлан ирэхийнхээ өмнөхөн ГХЯ-аар дамжуулан Монголын сэтгүүлчдээс бичгээр асуулт авч түүндээ хариулт ирүүлээд байна. Ноён Дай Бингуогийн асуултад хариулан бичгээр өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын шинэ парламент, Засгийн газар байгуулагдаж буй үед Та Монголд айлчлал хийж байна. Та айлчлалаас ямар үр дүн хүлээж байна вэ? Монгол, Хятадын харилцааны цаашдын хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ? -Саяхан Монгол Улсад Улсын Их Хурлын сонгууль амжилттай явагдаж, шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан нь монголчуудын хувьд давхар тэмдэглэлт үйл явдал боллоо. Найрсаг харилцаатай хөрш, чухал түншийн хувьд БНХАУ энэ үйл явдалд баяр хүргэж байгаа бөгөөд шинэ парламент, шинэ засгийн газрынхаа удирдлагаар улс орныхоо хөгжлийн аливаа үйлсэд улам их амжилтыг олохыг Монголын ард түмэнд хүсэн ерөөж байна. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын тууштай баримталж ирсэн стратегийн чиглэл бөгөөд энэ нь Хятад, Монгол хоёр улс, ард түмнүүдийн үндсэн эрх ашигт нийцдэг билээ. Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийнхээ хамгийн сайн үед байна. Өнгөрсөн 2012 онд хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж, өндөр дээд төвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, хоёр талын харилцаа шинэ шатанд гарав. Хятад, Монголын харилцааны үндэс суурь бат бэх, хамтын ажиллагааны боломж их, хөгжлийн төлөв нь ирээдүйтэй сайхан байна гэдэгт би гүнээ итгэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинэ Засгийн газартай харилцаа холбоо тогтоож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцож, хоёр улсын харилцааг урт хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхийг хүсч байна. -БНХАУ эдийн засгаа таван жилээр төлөвлөдөг. Өнгөрсөн жил 12 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталсныг бид мэднэ. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан арга
1882 хэмжээг хэрэгжүүлэхэд хөрш орнуудтай, түүний дотор Монгол Улстай ямар чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа вэ? -12 дугаар таван жилийн хугацаанд БНХАУ эдийн засгийн хөгжлийнхөө арга хэлбэрийг өөрчилж, шинэчлэл, нээлттэй байх бодлогыг гүнзгийрүүлж, иргэдийнхээ амьдралыг баталгаажуулан сайжруулж, дунд зэргийн чинээлэг нийгмийн бүтээн байгуулалтыг бүх талаар урагшлуулан хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид бид сайн хөршийн найрсаг харилцаатай хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа харилцах бодлого, харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг тууштай баримтлан хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтран энх тайван, тогтвортой бүс нутгийн орчныг бий болгож, бэхжүүлэх болно. Бид мөн гадаадад нээлттэй байдлаа улам гүнзгийрүүлж, гадаад худалдааны бүтцийг сайжруулан, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эрчим хүч, байгалийн баялгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэн, хил орчмын бүс нутгийг улам нээлттэй болгон, хөрш орнуудтай харилцан холбогдох дэд бүтцийг эрчимтэй бүтээн байгуулан, дэлхийн эдийн засгийг хэвийн болгох үйл ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, худалдааны протекционизмын аливаа хэлбэрийг эсэргүүцэн, "чөлөөт худалдааны бүс"-ийн стратегийг эрчимтэй хэрэгжүүлэн, хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэн, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэх болно. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг. Хятадын хөгжил нь хөрш зэргэлдээ улс орнуудад тулгуурлахын зэрэгцээ тэдгээрийн хөгжил цэцэглэлтэд эрч хүчийг өгч байгаа билээ. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, соёл, ёс заншлын хувьд ойролцоо, эдийн засгийн хувьд харилцан нөхөх чанартай бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нэн таатай нөхцөлтэй, асар их нөөц бололцоотой юм. Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Хятад, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ховор боломж, өргөн уудам орон зайг бий болгож байна. Бид энэ таатай завшааныг ашиглан Монголын талтай хамтран хамтын ажиллагааны шинэ салбар, түүнд хүрэх арга замыг ажил хэрэгчээр, нээлттэй байдлаар эрэлхийлж, уул уурхай, эрчим хүчний бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, харилцан холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цэвэр, ногоон эрчим хүчийг ашиглах зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, хамтын хөгжилд хүрэхийг хүсч байна. -БНХАУ хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтран хөгжих бодлого баримталж ирсэн. Энэ бодлого хэр үр дүнд хүрч байна вэ. Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? -БНХАУ нь энх тайвнаар хөгжих замаар тууштай замнаж ирсэн. Ингэхдээ юуны өмнө хөрш зэргэлдээ улсуудтайгаа харилцах харилцаандаа энэ бодлогыг баримталдаг нь хөрш улсуудад ч ашиг тусаа өгч байгаа. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх бодлогыг тууштай баримталж, тэдний хамтаар энх тайван, аюулгүй, хамтдаа хожсон, хамтдаа цэцэглэн хөгжсөн, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахыг зорьж байна.
1883 БНХАУ-аас хөрш орнуудтай тогтоосон харилцаа амжилттай хөгжиж байна. Өндөр, дээд төвшний харилцаа холбоо өдрөөс өдөрт гүнзгийрч, бараг бүх хөрш орнуудтай өндөр, дээд төвшний харилцан айлчлал хийж ирлээ. Улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирсэн бөгөөд олон чухал асуудлаар бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж байна. Эдийн засгийн ашиг сонирхол улам бүр нийлж, Хятад улс нь хөрш орнуудынхаа худалдааны хамгийн том түнш болов. Хүмүүнлэгийн солилцоо улам өргөжиж, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл гүнзгийрч ирлээ. Өнөөдөр олон улсын санхүүгийн хямралын уршиг мэдрэгдсэн хэвээр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа ч Ази, Номхон далайн бүс нутаг харьцангуй тогтвортой, хурдацтай хөгжлийн хандлагаа хадгалж, цаашид улам бүр хөгжих ирээдүй нь дэлхий нийтэд харагдаж байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэн өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах Хятад улсын энэ бодлого нь тус бүс нутгийн ард түмнүүдийн энх тайвныг эрхэмлэх, хамтын ажиллагааг эрмэлзэх, хөгжлийг түргэтгэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийлж, бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж буйг бодит жишээ, баримтууд нотолж байна. Бүс нутгийн улс орнуудын дүр төрх өөр өөр, хөгжлийн төвшин харилцан адилгүй байгаагаас зарим улс орны хооронд зөрчил маргаан оршсоор байна. БНХАУ болон зарим хөрш орны хооронд газар нутгийн болон далай тэнгисийн эрх ашгийн маргаантай асуудал байгаа. Хятад улс яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар, энх тайвны аргаар олон улсын аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байдаг. Ялангуяа хөрш орнуудтайгаа харилцахдаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зорилгоор дээрх зарчмыг баримталж, бүх талууд хүлээн авахуйц зохистой арга замыг эрж олохын төлөө байдаг юм. Цаашид нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарсан бид энэ л байр сууриа баримтлах болно. Хятадын талтай хамтран хамтын хүч чармайлт гаргаж, улам нягт харилцахыг бид холбогдох улсуудаас хүсч байна. Бүс нутгийн улс орнууд холбогдох асуудлыг шийдвэрлэх ухаан, чадавхтай байж, янз бүрийн эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, бүс нутгийн гэрэлт ирээдүйг мөр зэрэгцэн бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна. -Асар том зах зээлтэй Хятад улстай хил залгаа оршдог нь Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх сайхан боломжийг олгодог. Монгол Улс экспортын барааныхаа дийлэнхи хувийг Хятадад гаргаж байгаа нь ч үүнийг нотолж байна. Гэхдээ манай экспортод түүхий эд, боловсруулаагүй уул уурхайн бүтээгдэхүүн зонхилдог. Монголд нэмүү өртөг шингээсэн бүтээгдхүүн үйлдвэрлэхэд хоёр талд харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломж бий юу? -Хятад, Монгол хоёулаа хөгжиж буй орнууд бөгөөд хөгжлийн чухал шатандаа явж байгаа билээ. Хоёр улсын хөгжил хөгжлийн сайхан боломжийг харилцан олгож байна. Хятадын тал эрх тэгш хамтран ажиллах, харилцан ашигтай байх, хамтдаа хожих, хамтран хөгжих зарчмаар Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр улс тус тусынхаа нөхцөл байдалтай уялдуулан давуу талаа ашиглаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсч байна.
1884 Сүүлийн жилүүдэд Монгол Улс уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, өөрийн нөхцөл байдалд нийцсэн замаар замнан, эдийн засгаа хурдацтай хөгжүүлж ирлээ. Хятадын эдийн засаг цаашид ч тогтвортой, хурдацтай өсөлтөө хадгалах болно. Энэ бүхэн нь хоёр талын эрх ашиг улам ойртож, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгий, өргөн хүрээнд хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх нь дамжиггүй. Дэлхийн эдийн засгийн даяаршил тасралтгүй гүнзгийрч байгаа өнөө үед олон улсын хөдөлмөрийн хуваарь, аж үйлдвэрийн шилжилт улам бүр эрчимтэй явагдаж байна. Монгол Улс өөрийн аж үйлдвэрийн бүтцийн түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь Хятад төдийгүй хөгжиж буй бүх улс оронд тулгардаг нийтлэг асуудал мөн. Уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх Монгол Улсын бодлогыг БНХАУ тууштай дэмжин, идэвхтэй оролцож, уул уурхайн түүхий эдийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах аж үйлдвэрийн сүлжээ бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөжтэйг улам дээшлүүлэн, хоёр улс, хоёр ард түмэнд тустай үйлс илүү ихээр бүтээх болно. -Манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллаж буй байдлыг Хятадын тал хэрхэн дүгнэдэг вэ? -Монгол Улс бол НҮБ-ын чухал гишүүн орон бөгөөд бүс нутгийн нөлөө бүхий улс юм. Өнгөрсөн урт хугацааны туршид Монголын тал тус бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахын төлөө хүч чармайлт гаргаж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, цаг уурын өөрчлөлт зэрэг чухал асуудлаар их ажил хийж ирснийг Хятад улс сайшаан үздэг. Хятад, Монгол хоёр улс олон улс, бүс нутгийн олон чухал асуудлаар ижил буюу төстэй байр суурь, санал бодолтой байдаг бөгөөд НҮБ-ын хүрээнд үр дүнтэй зөвшилцөл, зохицуулалт хийж ирсэн билээ. Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны ажиглагч улс бөгөөд тус байгууллагын хүрээнд Хятадын талтай нягт хамтран ажилласаар ирсэн. АСЕМ, АСЕАН, Алтайн бүс нутгийн хамтын ажиллагаа, “Их Түмэн” төсөл зэрэг бүс нутаг, дэд бүс нутгийн хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаанд ч томоохон ахиц гарч байна. Эдүгээ дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт явагдаж байна. Хятад, Монгол хоёулаа хөгжиж буй орны хувьд олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд өргөн нийтлэг эрх ашигтай, хамтын үүрэг хариуцлагатай оролцдог. Хятадын тал Монголын талтай хамтран олон улс, бүс нутгийн үйл ажиллагаан дахь хэлхээ холбоо, уялдаа зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлж, бат бөх энх тайван, хамтын хөгжил цэцэглэлт, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахын төлөө хүч чармайлт гаргахад бэлэн байна. Өдрийн сонин. 2012-08-23 https://news.mn/r/117802/ Дэлхийн эдийн засагт Хятад тусална
1885 ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийг дэмжих болно хэмээн БНХАУ-ын тэргүүн Ху Жинтао амлав. "Дэлхийн эдийн засаг их удаан сэргэж байна, тэгээд зогсохгүй олон асуудал шийдэгдээгүй үлдсэн хэвээр байгаа юм" гэж тэрээр мэдэгдсэн байна. Ази, Номхон далайн орнуудын бүст энх тайван, тогтвортой байдлыг хадгалан үлдэхэд бүс нутгийн улсууд их зүйл хийх шаардлагатай гэнэ. Сири болон Ираны эсрэг авах гэж буй хориг арга хэмжээ нь ОХУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгдсэн байна. Тэрээр мэргэжил нэгт нөхөр болох АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой хэлэлцээр явуулсан юм. "Бид хориг арга хэмжээг дэмжихгүй учир ийм зүйл ямар ч үр дүн өгөхгүй. Цус асгаруулж буй явдлыг Сирид зогсоох шаардлагатай, үүний төлөө ажиллах ёстой" хэмээн тэрээр хэлэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Оростой худалдааны харилцаагаа сайжруулахын төлөө байна гэдгээ онцоллоо. Тохирох эрх зүйн актуудыг боловсруулах тал дээр Засгийн газар Конгресстэй нягт уялдаатай ажиллаж байгаа хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа хямралд сэтгэл зовинож байгаагаа илэрхийллээ. "Бие бие рүүгээ чиглэсэн гүүр тавих нь чухал үйл хэрэг, бид бие биеээсээ нүүр бууруулах ёсгүй" хэмээн тэрээр онцлов. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон нарын уулзалт болох гэнэ. Энэ үеэр тэд Иран болон Сирийн асуудлыг хөндөж, дэлхийн эдийн засгийн байдлын талаар ч хэлэлцэх бололтой. Өдрийн сонин. 2012-09-10 Ирээдүйн төрийн тэргүүн алга болсон нь үнэн үү? БНХАУ-ын тэргүүний орлогч Си Зинпин гэнэт алга болсон талаар бид мэдээлж байсан билээ. Түүний алга болсон явдал олон таамгийг гаргаад байгаа юм. Хэдхэн долоо хоногийн дараа Хятадын Коммунист намын их хурал болох ёстой бөгөөд тав дахь үеийн тэргүүн нар улс орноо удирдаж эхлэх учиртай. Гэтэл залгамжлагч гэгддэг Си Зинпин есдүгээр сарын 1-нээс хойш олны өмнө гарч ирэхээ больжээ. Гадаадын өндөр албан тушаалын хүмүүстэй уулзах байсан хэдий ч түүний оронд Ерөнхий сайдын орлогч Ли Кэцян хэлэлцээр явуулсан байгаа юм. Тиймээс гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ асуудлыг сонирхсон боловч Гадаад хэргийн яам ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч таг дуугүй байна. Алга болсон улстөрчтэй холбоотой аливаа мэдээллийг сайтад хааж эхэлжээ. Ер нь Хятадад улстөрчдийн амьдралтай холбоотой мэдээлэл нууц байдаг. Тэгэх тусмаа тэдний эрүүл мэндийг сонирхох нь бүр ч хориотой. Си Зинпин гэнэт алга болсон явдлаас юутай ч
1886 улс төрийн шалтгаан хайх хэрэггүй л болов уу хэмээн АНУ-ын дипломатч онцолжээ. Учир нь хаалттай, инээхийг бараг мэдэхгүй Хятадын улстөрчидтэй харьцуулахад тэрээр илүү нийтэч, алиа хошин зантай нэгэн гэнэ. Юутай ч Си Зинпин усан санд сэлж байгаад нуруундаа бэртэл авсан гэгдэж байна. Хятадын эрх баригчид хэдэн хоногийн турш түүний эрүүл мэндийн талаар дуугарахгүй байж болох ч яалт ч үгүй албан ёсны мэдэгдэл гаргах шаардлагатай болно хэмээн стратеги болон олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх Кристофер Жонсон үзэж байна. "Тэрээр олны өмнө гарч ирэх биеийн тэнхээтэй, тэгээд ч заавал гарч ирэх болно. Си ойрын арван жилдээ улс орныг удирдах учир сайн эрүүл мэндтэй байх ёстой юм. Хэрэв тэр эрүүл биш бол Хятадын удирдлагууд хүндхэн асуудалтай тулгарсан гэдэг нь гарцаагүй" гэж К.Жонсон онцолжээ. Си Зинпины эргэн тойронд бүрэлдсэн нөхцөл байдал тус улсын удирдлага солигдох механизм тунгалаг бус байдгийн нэгэн илрэл гэдгийг Хонконгийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн профессор Давид Цвейг дурдлаа. "Си Зинпин Хятадын удаах удирдагч гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ түүнийг хэрхэн яаж сонгосон талаар мэдээлэл алга. Магадгүй түүнд ямар нэгэн ноцтой өвчин байдаг болов уу. Тиймээс олон нийт энэ талаар мэдэх ёсгүй байх магадлал өндөр юм. Учир нь хүчтэй, эрүүл лидер тус улсыг урагш залж явах ёстой" гэж тэрээр хэлэв. Си Зинпин нь төрөлхийн улстөрч хүн хэмээгддэг. Барууны шинжээчид түүнийг "хунтайж нарын нам"-д хамааралтай гэдэг юм. Энэ нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хүүхдүүдээс бүрддэг "нам" гэнэ. Учир нь Си Зинпины эцэг Си Жунсюн Хятадын коммунист намын ахмадуудын нэг бөгөөд нам төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн. "Сингапурын гайхамшиг"-ийн загалмайлсан эцэг гэгддэг Ли Куан Ю түүнтэй уулзаад их сонин тодорхойлолт өгсөн байдаг. Тэрээр "Аливаа юмыг тунгаан боддог, хүндрэл, бэрхшээлийг даван туулсан хүний сэтгэгдлийг төрүүлсэн" гэдэг. Амьдралын бэрхшээлтэй тулгаран түүнийгээ даван туулж чадсан Си Зинпин сэтгэл зүйн тогтвортой байдлыг төлөвшүүлж, сайтар боловсруулсан шийдвэр гаргах боломжийг өөртөө суулгаж чадсан хүн гэж тэрээр үнэлжээ. 2012 оны дундуур ирээдүйн төрийн тэргүүний хөрөнгийн талаарх мэдээллийг "Bloomberg" гаргаж ирсэн байдаг. Тус агентлагийн үзэж байгаагаар Си Зинпиний гэр бүл хэдэн зуун сая ам.долларын хөрөнгөтэй болсон. 59 настай Си, түүний гэргий Пэн Лиюан болон охин нь энэ их хөрөнгөд шууд хамааралгүй хүмүүс гэнэ. Хур их хөрөнгө нь голдуу төрөл садангийнх нь нэр дээр байдаг талаар дурджээ. Тэдгээр хөрөнгийн дотор газрын ховор элементийн олборлолт эрхэлдэг компанийн 376 сая.ам.долларын үнэт цаас гэх мэт орж байгаа юм. Үнэт цаасны дийлэнх хэсэг Си Зинпины дүү Си Цяоцяо болон түүний нөхөр Дэн Зягуэгийн мэдэлд байдаг аж. Түүнээс гадна Сигийн гэр бүлийнхэн Хонконг хотноо 31.5 сая ам.долларын үнэтэй шилтгээн эзэмшдэг талаар ам дамжин ярьдаг байна. Си Зинпин анхныхаа эхнэрээс салж хоёр дахь удаагаа гэрлэхдээ ардын дуу дуулаач Пэн Лиюантай
1887 гэрлэсэн байдаг. Энэ эмэгтэй хүмүүсийн дунд ихээхэн алдартай нэгэн гэнэ. Түүнийг мэдэхгүй хүн ч Хятадад бараг байдаггүй бололтой. Тиймээс энэ гэрлэлт Си Зинпиний нэр хүндийг нэлээд өсгөсөн гэж тооцогддог байна. Өдрийн сонин. 2012-09-13 Хэлэлцээр хийв Хоёр долоо хоногийн турш алга болоод байсан БНХАУ-ын тэргүүнй орлогч Си Зинпин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттай хэлэлцээр хийв. Хоёр орны болон цэргийн салбар дахь хамтын ажиллагаанд энэ айлчлал чухал үүрэгтэй гэдгийг Си Зинпин онцолжээ. Үүний өмнөхөн Леон Панетта Хятадын Батлан хамгаалахын сайд лян Ганлетэй уулзсан юм. Панеттагийн хувьд Пентагоны тэргүүн гэдгээр анх удаа Хятадад айлчилж байгаа билээ. Япон, хятадын харилцаа муудсан энэ үед Ази, Номхон далайн орнуудаар айлчилж байгаа гэдгээо онцлогтой. Өдрийн сонин. 2012-09-20 2013 он "Моngоlia Мining экспо"-д Хятадын гуч гаруй компани оролцохоор бүртгүүлжээ Ирэх дөровдүгээр сарын 19-20- нд болох “Mongolia Mining” уул уурхайн олон улсын экспод БНХАУ- ын 35 компани оролцохоо мэдэгджээ. Мөн ОХУ, Украйн. Тайвань, Австрали, Итали, ХБНГУ-ын компаниуд оро,цохоо дуулгаад байиа. Дотоодын компаниас Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Акума Эрин, Gobi Mining, Suply Services зэрэг компаниуд оролцогчоор бүртгүүлээд эхэлжээ. “Мишээл эксло"-д гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд уул уурхайн олборлолт, хайгуулын компаниудаас гадна үйлчилгээ тоног тохооромж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд оролцоно. Мөн хөрөнгө оруулагч, банк санхүүгийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч 100 гаруй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах юм байна. Уул уурхайн их бүтээн байгуулалт эхлэхийн өмнөхөн буюу худалдан авалт идэвхижих үед болж буй нь энэ удаагийн экспогийн гол онцлог гэж зохион байгуулагчид нь онцолж байна. Экспог олон улсын “Mining Монголиа” компани зохион байгуулж байгаа юм. Ц.ТҮВШИН Өдрийн сонин. 2013.01.17 №012 (4351) Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга У Бангуогийн айлчлал маргааш эхэлнэ Хятадын Элчин сайдын яамнаас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд улсынхаа Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга (Парламентын дэд дарга) У Бангуо маргааш манай улсад айлчлах гэж байгааг мэдээлсэн юм.
1888 Хэвлэлийн хурлын үеэр Хятаын тал энэхүү айлчлал 16 жилийн дараа болж байгаагаараа онцлог хэмээж байв. Тодруулбал хоёр орны хооронд төрийн айлчлалууд хийгдэж байсан ч парламентын дэд дарга нь 16 жилийн дараа манай оронд ирж байгаа юм байна. Ардын хурлын байнгын хорооны дарга У Бангуо Монголд айлчлахдаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын харилцааны талаар санал солилцох гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр Монголд суугаа Элчин сайд Ван Шао Лун хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны асуудал шинэ шатанд гарч байгааг тэмдэглэж байв. Учир нь хоёр орны хоорондын худалдаа, солилцооны байдал сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгджээ. Шууд хэлбэл Монгол Улс нэг жилд гурван тэрбум 900 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн. түүхий эдийг тус улс руу экспортод гаргадаг аж. Энэ мэтээр хоер орны харилцаа улам өргөжиж байгаа учраас уулзалт, хэлэлцээрүүд хийгдэх нь илүү үр дүнтэй гэдгийг тэмдэглэж байсан. Өдрийн сонин. 2013.01.29. №024 (4351) БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бангуо манай оронд өнөөдөр айлчилна Өнөөдөр БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга (БХАТИХ) У Бангуо айлчилж байгаа. У Бангуогийн товч намтрыг танилцуулж байна. Тэрээр 1941 оныдолдугаар сард Аньхуй мужийн Фэй- дун хошуунд төрсөн, хан үндэстэн. Тэрээр 1964 оны дөрөвдүгээр сард ХКН-д элссэн бөгөөд 1966 оны есдүгээр сард хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. У Бангуо Цинхуа их сургуулийн Радио электроникийн факультетийг төгссөн. 1967-1976: Шанхай хотын Чийдэнгийн гуравдугаар үйлдвэрт ажилчин, техникч, техникийн салбарын орлогч дарга, дарга. Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, 1978-1979: Шанхай хотын электрон сэлбэг хэрэгслийн компанийн орлогч захирал 1979-1983: Шанхай хотын Чийдэнгийн компанийн орлогч эахирал тус хотын Багаж төхөөрөмжийн үйлдвэрлэл, харилцаа холбооны удирдах газрын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч 1983-1991: Шанхай хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын Намын хорооны шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга 1992-1997: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, Төрийн Зөвлолийн Ерөнхий сайдын орлогч 1997-1998: ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч 2002: ХКН-ын Төв Хо- рооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлотч, Төрийн Зөвлөлийн намын удирдах бүл- гийн гишүүн бөгөөд ХКН- ын Тов Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн дарга
1889 2003: БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга. 2008 онд Байнгын хо- рооны даргаар улиран сонтогджээ. Өдрийн сонин. 2013.01.30 №025 (4352) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын айлчлал эхэллээ УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр өглөө ирлээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуог дагалдаж БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын зэрэг албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сурвалжлагчид ирлээ. Зочныг угтан авах ажиллагаа өчигдөр 15 цагт Сүхбаатарын талбайд болсон бөгоөд түүний дараа УИХ-ын дарга 3 Энхболд болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо нар хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээг эхлүүлэхийн омнө УИХ-ын дарга З.Энхболд У Бангуод хандаж “Энэ удаагийн айлчлал нь Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын хувиар Монгол Улсад 16 жилийн дараа хийж буй айлчлал болж байна. Энэ айлчлалаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ парламентын харилцааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо “Цаг агаар хүйтэн байгаа ч гэлээ Монголын ард түмний халуун найрамдлыг мэдэрч байна. Монгол Улсад анх удаа би айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, парламент хоорондын солилцоог эрчимжүүлэхэд дэвшил авчирна гэдэгг бүрэн төгс итгэж байна” гэлээ. Мон тэрээр Хятад. Монгол хоёр улс нь уул усаараа холбогддог төдийгүй, 4700 км газар хиллэж байна Найзыг сонгож болдог ч хөршийг сонгож болдоггүй. Хятад, Монгол хоёр орны харилцаа 60 гаруй жилийн түүхийг туулаад байна. Тэр дундаа 1990-ээд оноос хойш эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, цоо шинэ харилцаа үүссэн болохыг онцлон тэмдэглэлээ. Үүний дараа хэлэлцээр хаалттайгаар үргэлжилсэн билээ. У Бангуо даргын айлчлал маргааш ондөрлөх бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг У.Бангуо даргад өнөөдөр бараалхах билээ. Г.ТЭНГЭР Өдрийн сонин. 2013.01.31 №026 (4353)
1890 Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр эхэллээ Хятадын “тав дахь үе’-ийнхэнд төрийн эрхийг шилжүүлэх үйл явц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн билээ. Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлаар БНХАУ-ын дэд дарга Си Жинпинийг намын даргаар сонгосон юм. Харин БНХАУ-ын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын бүрэн эрхийн хугацаа хэдхэн хоногийн дараа дуусгавар болох юм байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 12 дахь сонгуулийн анхдугаар чуулган өнөөдөр Бээжин хотноо эхэлж байна. Арав гаруй хоног үргэлжлэх тус хурал энэ сарын 17-нд хаалтаа хийнэ. Мөн өдөр Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд хэвлэлийнхэнд хандан анх удаа үг хэлэх юм. Энэ талаар хурлын хэвлэлийн төлөөлөгч Фу Ин өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ ‘Энэ удаагийн хурал маш чухал үйл явдлаар дүүрэн байх болно. Халаа сэлгээ хийж, шинэ удирдлагыг батална" гэжээ. Тодруулбал: энэ үеэр БНХАУ-ын дарга, дэд дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, орлогч, салбарын сайдууд, Ардын банкны тэргүүн, шүүх байгууллагын дарга нарыг сонгох юм. Улмаар ХКН-ын 18 дугаар их хурлаар Хятад улсын даргаар сонгогдсон Си Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллахаар болсон Ли Кэцян нарыг баталснаар тэд үүрэгт ажилдаа орох юм. Энэ удаагийн чуулган дөрвөн хэсэгтэй байх бөгөөд тус бүртээ гурван хоног үргэлжлэх гэнэ. Эхний хэсэгт Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан зэргийг хянаж батлах юм. Мөн энэ үеэр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын санхүүгийн зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг тодруулах юм. Чуулганаар 16 төслийг авч хэлэлцэх юм байна. Тус улсын өнцөг булан бүрээс 3000 орчим төлөөлөгч оролцох юм. Хоёрдугаар хэсгийн хурлаар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо, дээд шүүх болон прокурорын ажлын тайлан, Төрийн зөвлөлийн яам, хороодын өөрчлөлтийн төслийг авч үзнэ. Мөн тус хурлаар Хятадад толгойны өвчин болоод буй авлига, хээл хахуулийн асуудлыг дэлгэрэнгүй ярилцах юм байна. Тодруулбал, өнгөрсөн онд Хятадын хууль сахиулагчид төрийн байгууллагын 1500 гаруй дарга. ажилтны авлигын хэргийг илрүүлжээ. Ингэхдээ тэд иргэдийн өгсөн мэдээлэлд үндэслэн шалгаж, дээрх хүмүүсийн гэм буруутай болохыг нь тогтоосон гэнэ. Үүний зэрэгцээ тус хурлаар Байнгын хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад нэр дэвшигч, Ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн гишүүн, яамдын сайд нар, Ардын банкны захирал гээд удирдах албаныхныг үлдсэн хоёр хэсгийн хурлаараа хэлэлцэх юм байна. Уламжлалт ёсоор Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал зэрэг томоохон хурал чуулганы үеэр нийслэл Бээжинд харуул хамгаалалтыг чангатган, гол замуудыг хаадаг байна. Харин энэ удаад хотын оршин суугчдад хүндрэл учруулахгүйн үүднээс замыг хаагаагүй аж. Үүний оронд замын зохицуулагч нарыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах журам гаргажээ. Дашрамд дурдахад. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган саяхан нээлтээ хийсэн билээ. Тус зөвлөлийн 2206 гишүүн хуралд
1891 оролцон өнгөрсөн таван жилийн тайлангаа хэлэлцэж буй. Өдрийн сонин. 2013.03.05 №058 (4385) Си Жиньпинийг БНХАУ-ын даргаар батламжиллаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын XII сонгуулийн анхдугаар чуулганаар 59 настай Си Жинпинийг БНХАУ-ын даргаар, харин Ли Юаньчаог БНХАУ-ын дэд даргаар албан ёсоор батламжиллаа. Улмаар Си Жиньпин ирэх арван жилд Хятад улсыг удирдах болов. Өнгөрсөн намар болсон ХКН- ын XVIII их хурлаар түүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв эөвлөлийн даргаар сонгосон билээ. БНХАУ-ын даргаар сонгогдсон даруйдаа Си Жиньпин хэлсэн үгэндээ ‘ХКН-ын удирдлагын өмнө шийдэгдээгүй олон асуудал бий. Манай намын зарим гишүүн ард түмнээсээ хөндийрч, хүнд сурталд автсан” гэсэн байна. Дашрамд дурдахад, БНХАУ-ын даргын хувиар тэрбээр хилийн чанадад хийх анхны айлчлалаа Өмнод Африкаас эхлэхээр төлөвлөж буй аж. Энэ сарын сүүлчээр ‘БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болох юм байна. Төлөөлөгчид мөн өчигдрийн хурлаараа БүхХятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны даргаар Жан Дэзян, дэд даргаар Ли Жяньгу, Ван Шэнжун, Чэн Чанжи тэргүүтэй 13 хүнийг сонгосон байна. Байнгын хорооны орлогч даргаар Чэнь Жу, харин хорооны нарийн бичгийн даргаар Ван Чэнь нарыг тус тус сонгов. Харин маргаашийн хурлаар төлөөлөгчид Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн халааг авах хүнийг тодруулах юм Хамгийн магадлалтай хүнээр Ли Кэцян тодроод байгаа билээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчийн их хурлаас төрийн эөвлөлийн тэргүүнүүдийг батламжилснаар засаг солилцох ажил үндсэндээ дуусч байна гэж үзэж болох юм. Бүх Хятадын Ардын толоолөгчдийн их хурал ирэх ням гаригт ондорлох юм СИ ЖИНЬПИН ГЭЖ ХЭН БЭ? 1953 онд Шаньси мужид мэндэлсэн Си Жиньпин Хятадын залуу улстөрчдийн "хан хүү" хэмээн нэрлэгдэх бүлгийнхэнд харьяалагддаг. Өөроөр хэлбэл, энэ бүлэгт хамаарагчид нь эцэг, эхийнхээ буянаар албан тушаалд хүрсэн намын томоохон эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд аж. Си Жиньпиний эцэг Си Чунс- юнь цагтаа Мао Зэдунтай хамтран зүтгэж явсан нэгэн. Тэрээр 1959-1962 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч. 1979- 1981 онд Гуандун мужийн захирагчаар ажиллаж байв. Си Чунсюний намтарт 17 жилийн цагаан толбо байдаг нь бусад мянга мянган коммунистын адил хэлмэгдэж явсантай нь холбон үздэг. ‘Ард түмний дайсны" хүү Си Жиньпинийг тэр "сүүдэр”мөн дайрсан гэдэг. Тэрээр соёлын хувьсгалаар хөдөө тосгонд бага насныхаа нэгээхэн хэсгийг өнгөрөөсөн аж. Си Жиньпин "Өөрийнхөө үөийнхнээс илүү зовлонг амссан" хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Си Жиньпин хөдөлмөрийн гараагаа 1969 онд эхэлсэн бөгөөд таван жилийн дараа ХКН-д элсчээ. 1976 онд Мао Зэдун нас барж. эцгийг нь цагаатгасан гэдэг. БНХАУ-ын дарга Си Жиньпин Цинхуагийн Их Сургуулийн хими, технологийн ангийг
1892 дүүргэн, хүмүүнлэгийн нийгмийн дээд сургуульд эчнээ суралцжээ. Энэ үед тэрээр Марксист онолд суралцсан гэдэг. Хожмоо хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан гэж түүний албан ёсны намтарт өгүүлжээ. 1980,1990-ээдонд Хэбэй, Фузян зэрэг зүүн эргийн мужуудад намын шугамаар ажиллаж, мужийн намын хорооны дарга хүртэл дэвшиж байв. Хятадын шинжээчдийн онцолсноор Си Жиньпин мужийн амбан эахирагчаар ажиллаж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн хүн гэдгээ харуулан бүсийн хөгжилд нэмэр хандиваа оруулсан гэдэг. 2000- гаад оны эхээр түүнийг Жөзян мужид намын хороон даргаар томилсон удаатай. Дараа нь 2007 онд Шанхай хотын намын даргын албыг хашиж байв. Төдөлгүй тэрээр ХКН-ын Байнгын хорооны гишүүн болж, төдөлгүй БНХАУ-ын дэд даргаар ажиллах болсон гэдэг. Түүний гэргий нэрт дуучин Пэн Лиюанийг Хятад даяар сайн мэднэ. Хатагтай Пэн Лиюанийг ДЭМБ сүрьөэ, ДОХ-той тэмцэх сайн дурын элч төлөөлөгчөө болгосон юм. Мөн тэрээр тамхи татахтай тэмцдэгээрээ алдартай нэгэн аж. Си Жиньлинийг дуучин эмэгтэйтэй гэрлэсэн нь түүнийг сэтгэлийн хөөрөл, баясгалантай гэдийг харуулж буй хэмээх хятад шинжээчид онцолсон тал байдаг. Түүний охиныг Си Минзе гэх бөгөөд 20 настай юм байна. Хонконгийн шинжээчид Си Жиньпинийг одоо Хятадын улс төрийн тавцанд Ху Жиньтаогоос илүү хурц тод од гэж үнэлж байгаа аж. Учир нь түүнийг хэтэрхий шулуун зантай гэжээ. Тухайлбал, 2009 онд "Гадаадынхан гэдэс цатгалан учраас Хятадын дотоод хэрэгт оролцохоос өөр хийх зүйл алга' хэмээн хэлснээрээ дуулиан тарьж байв. Үүний зэрэгцээ Си Жиньпинийг барууны үзэлтэй гэж үздэг. Тэрээр гэр бүлийнхээ хамт нэг хэсэг Америкт амьдран, хөдөө аж ахуйн загварыг нь судалж байсан гэдэг. Өдрийн сонин. 2013.03.15 №067 (4394) УИХ-ын дарга З.Энхболд Хятадын шинэ даргатай уулзлаа БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо болж байгаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцож буй УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 7-нд БНХАУ- ын дарга Си Зиньпинтэй уулзлаа.Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ноён Син Зиньпинд БНХАУ-ын даргаар сон- гогдсонд баяр хүргээд Монгол. Хятадын стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ, бодит агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монголын тал хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбарууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Хятад, Орос гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байдгаа илэрхийлээ. Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх, гуравдагч оронд бараа бүтээгдэхүүнээ экспортлох транзит тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд Хятадын тал нааштай хандаж байгаад мөн талархаж байгаагаа дурдав БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголтой харилцах харилцаанд урьдын адил өндөр ач холбогдол өгөхөө илэрхийлээд хоёр
1893 талын стратегийн итгэлцлийг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин. 2013.04.09 №092 (4419) БХАТИХ-ын Байнгын хорооны даргатай уулзлаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд тэргуүтэй Монголын парламентын төлөөлөгчид өчигдөр Бээжин хотноо БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ)-ын байнгын хорооны шинэ дарга Жан Дөзянтай уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдсонд ноён Жан Дозянд баяр хүргээд транзит тээвэр,газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадавхийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр улсын соеё, боловсрол. шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд байгаль орчны хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал байгааг онцлов. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтворжуулах асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулж буйг тэмдэглэж, холбогдох хуулиудад эрх зүйн өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Ноён Жан Дозян Хятад, Монголын хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх нөөц боломж их байгааг тэмдэглээд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд төмөр замын тээвэр, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатай гэдэгг санал нэг байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин. 2013.04.10 №093 (4420) Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн манай улсад айлчилна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи энэ сарын 8-9- нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ талаар тус улсын Элчин сайд Ван Шаолун өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Элчин сайдын хэлснээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи нь тус улсын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших Монголын шинэ Засгийн газрын урилгаар айлчилж байгаа анхны айлчлал аж. Тиймээс энэхүү айлчлал нь маш өндөр түвшний айлчлал болно гэлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээр хийх аж. Энэ хэлэлцээрээр улс төр, эдийн засаг. хүмүүнлэгийн салбар гээд бүх л салбарт хамтран ажиллах тухай ярилцах гэнэ.
1894 Элчин сайдын мэдээлэл өгөх үеэрээ хоёр орны харилцаа бүх салбарт хөгжиж байгааг онцолж байв Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засаг сайжирч байгаа ч явц нь муу, тодорхой хүндрэлүүд бий. Эдийн засгийн үзүүлэлтүүд буурах магадлалтай байгаа. Тиймээс хоёр улс харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэлж байлаа. Т.ГЭРЭЛ Өдрийн сонин. 2013.05.07 №118 (4445) ЯнЖиечи: Хятад Монголын харилцаа улам сайхан ирээдүйтэй гэдэгт гүнээ итгэж байна БНХАУ-ын Төриин зөвлөлиин гишүүн Ян Жиечи өнөөдөр Монгол Улсад ирнэ. Тэрбээр хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлийн талаарх сэтгүүлчийн асуултад ингэж хариулжээ. -Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа тасралтгүй хөгжиж, их амжилт олсон. Хоёр тал стратегийн түншлэлийн харилцаа тогтоов. Хятадын тал Хятад Монголын харилцааны ирээдүйн хөгжлийг хэрхэн үзэж байгаа вэ? -Монгол Улс бол Хятадын найрсаг хорш орон мон Хоёр улсын хооронд 4710 км хилийн шугамтай бөгөөд бие биеийн хамгийн урт хуурай газрын хилийн шугам юм. Монгол Улс хамгийн түрүүнд шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг. Дилломат харилцаа тогтоосны 60 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол урсгал болов. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа амжилттай хөгжсөөр ирлээ. 2011 онд хоёр талын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцааны хөгжлийн шинэ хуудас нээсэн бөгөөд Хятад Монголын харилцааны удаан хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжилд бэх бат үндсийг тавьж. цаашид хөгжих чиг зүгийг тодорхойлсон билээ. Эдүгээ Хятад Монголын харилцаа түүхэн дээр хамгийн сайн цаг үед байгаа. Хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал давтагдаж, хоёр улсын удирдагчид хамаатан садан шиг байн байн харилцан зочилдог 2012 онд Хятад Монголын худалдааны эрэлтийн хэмжээ 6.6 тэрбум ам.долларт хүрч, 1991 онд хоёр улсын бэлэн мөнгөөр худалдааг эхлүүлсэн үеийнхээс 130 дахин нэмэгдүүлсэн бөгөөд 10 жилийн өмнөхөөс бараг 20 дахин нэмэгдүүлсэн. Хоёр улсын харилцан зорчсон хүмүүсийн тоо нэг сая 300 мянгаас давж, үүнд Хятадад зорчсон Монголын иргэдийн тоо сая гаруй болов Эдгээр тоо баримт нь Хятад Монголын харилцааны хөгжлийн гүнзгий өргөн байдлыг амьд харуулсан. Эдүгээ Хятад Монгол цөмөөр их хөгжил, их бүтээн байгуулалтын цаг үед оршиж байна. Хятадын ард түмэн улсын баян хүчирхэг байдал, үндэстний сэргэн мандал, ард түмний аз жаргалтай гэдэг "Хятадын мөрөөдөл" биелүүлэхийн төлөө, Монголын ард түмэн ч уул уурхай баялгаар улсыг сэргэн мандуулах стратегийн бодлогод түшиглэж. эдийн засийн үсрэнгүй хөгжлийн төлөө тэмцэж байна. Энх тайван, хөгжил, аз жаргал бүгд бидний хамтын мөрөөдөл юм Хятад Монгол хоёр улс газар зүйн хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх, хүмүүнлэгийн хувьд
1895 төстэй, салбар салбарын харилцаа солилцоо, хамтын ажиллагаа өргөн хэтийн төлөвтэй, асар их боломжтой байна. Хамтын хөгжлийг ахиулахыи төлөө хоёр тал өөр өөрийн хөгжлийн төлөвлөлтийг ашигтай уялдуулах болно. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлж. харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой ө, ргөтгөж ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлж, Хятад Монголын харилцаа зайлшгүй улам сайн сайхан ирээдүйг тосох болно гэдэгт гүнээ итгэж байна. -Монгол Улс бол далайн гарцгүй орон. Тяньжин боомт бол Монголын хамгийн ойрхон далайн гарц мөн. Хятадын талаас Монголын бараа бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоор дамжиж гурав дахь улс оронд экспортлоход ямар дэмжлэг, туслалцааг үзүүлэх вэ? -Хятад улс бол Монгол Улсын стратегийн түншлэлт найрсаг хөрш орон мөн бөгөөд далайн гарцгүй байх Монгол Улсын холбогдох анхаарлыг өндрөөр чухалчлан үзэж, Монголын талд байнга дэмжлэгээ үзүүлсээр ирсэн билээ. 1991 онд Хятад Монгол хоёр орон "Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин онгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 20 гаруй жилийн туршид энэ хэлэлцээрийн дагуу Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох, экспортлохыг хангахад Хятадын тал олон талаар маш олон ажил хийсэн Монгол Улсын далайн гарц болох Тяньжин боомт нь онцгой үүргийг гүйцэтгэж, Монголын импорт, экспортын чингэлгийн 70 гаруй хувийг Тяньжин боомтоор дамжин өнгөрөөд тээвэрлэдэг. 2009 онд Тяньжин хотын Ардын Засаг захиргаа. Монгол Улсын зам тээвэр, барилга. хот байгуулалтын яамтай "Хятадын Тяньжины Бинь- хай шинэ дүүрэгт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай" санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо хоёр тал гаалийн баталгаат агуулахыг байгуулахыг ахиулах, ложестик, бүтээгдэхүүнийг гүн боловсруулах зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг гүнзгий судалж байна. Цаашид Хятадын тал Монголын талтай дамжин өнгөрөх тээврийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна. -Хятад улс бол Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч орнуудын нэг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулийг боловсронгуй болгон ажиллаж байгаа нь дотоод гадаадын өргөн анхаарлыг татаж байна. Эдгээр арга хэмжээ улам олон Хятадын компаниуд Монголд хөрөнгө оруулахыг татаж чадах уу. Хятад Монгол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зүг чиглэл юу вэ? -Одоо дэлхийн эдийн засгийн интеграц, даяарчлалын явц саадгүйгээр явж байна. Аливаа улс орон ганцаараа хөгжиж чадахгүй. Ялангуяа Хятад Монгол шиг хөгжиж буй улс орны хувьд гадаадын хөрөнгө оруулалт чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүнийг сайн ашиглах ёстой. Тогтвортой, найрсаг эрх зүйн орчин нь гадаадын хөрөнгийг татаж ашиглахад маш чухал гэж Хятад улсад өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээс хойших 30 гаруй жилийн туршлага нотлов. Хятад Монголын хамтын ажиллагаа бол харилцан ашигтай, хамтдаа хожих болно. Хятадын компаниуд Монголд хөрөнгө оруулах нь Монголын эдийн
1896 засаг, нийгмийн хөгжилд тустай бөгөод тухайн нутгийн ард түмэнд ач тусыг хүртээдэг. Хятадын тал хүчтэй, найдвартай компаниудаа Монголд хөрөнгө оруулахыг дэмждэг. Эдүгээ Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулийг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Энэ нь Хятадын компаниудыг Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагааг явуулахыг татахад улам сайн орчин бүтээж. Хятад Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй үүргийг гүйцэтгэхийг бид хүсч байна Хятад Монгол хоёр орон эдийн засгийн хурдан хөгжлийн замд тус тус орсон юм. Ирэх таван жилд Хятад улс бараг 10 их наяд долларын үнэтэй бүтээгдэхүүнийг импортолж. гадаадад 500 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс болоод Монгол Улсыг хамруулсан манай хөрш зэргэлдээ улс орнуудад хөгжлийн том боломж олгох болно. Олон жил дараалан Хятад улс бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч орон болсон. Хоёр талын тогтоосон уул уурхайн баялгийг ашиглах, дэд бүтэц бүтээн байгуулах. санхүүжилтээр хамтран ажиллах зэрэг гурван зүйлийг зохицуулж. цогцоор түлхэх гэдэг худалдаа, эдийн засгийн хамтын ажил- лагааны бодол санал нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны бодит байдалд нийцнэ гэж практик нотлов. Хоёр тал энэ бодол саналыг баримталж, том төслийн хам- тын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, Хятад Монголын хамтын ажиллагааны хэмжээг ихэсгэж, чанарыг нь сайжруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, Хятадын тал Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүунийг гүнзгий боловсруулах ээрэг нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжиж, замаар холбогдох, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, цахилгаан ээрэг салбарт Монголын талтай хамтран ажиллахыг эрчимжүүлэхэд бэлэн байна. -Монгол Улсын тус бүс нутагт гүйцэтгэх үүрэг болон байр суурийн талаар яаж дүгнэх вэ. Монгол Хятад хоёр улс олон улс болон бүс нутгийн хамтын ажил- лагааг хэрхэн бэхжүүлэх вэ? -Хөрш айл ,хамаатан садан бие биед сайн сайхныг хүсдэг гэдэг Хятадын зүйр үт бий. Монгол Улс бол тус бүс нутгийн чухал орон, хөгжлийн боломж ихтэй байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад улс төрийн байдал тогтвортой, нийгэм, эдийн засгийн хөгжлийн амжилт дэлхийн анхаарлыг татаж, олон улсын нөлөөлөл тасралтгүй өгч байна Монгол Улс тогтвортой. эдийн эасаг хөгжилтэй. ард түмэн аз жаргалтай байхыг Хятадын тал хүсч байна. Хөдөлмөрч Монголын ард түмэн эх орныхоо бүтээн байгуулалтын үйл хэрэгт улам их шинэ амжилтыг тасралтгүй олох нь дамжиггүй гэдэгт бид итгэж байна. Монгол бол Зүүн хойд Азийн чухал гишүүн орон мөн бөгөөд удаан хугацаанд бүс нутгийн энх тайван. тогтвортой байдлыг сахин хамгаалахад зүтгэсээр ирэв. Хята- дын тал үүнийг сайшааж байна. Хятад Монгол бол хөгжиж буй орон, өргөн хамтын ашиг сонирхолтой, олон улс, бүс нутгийн олон чухал асуудлаар төстэй, адил байр суурь. санаачилгатай байдаг. Хятад Монгол хоёр улс НҮБ зэрэг олон улсын байгууллагад нягт яриа хэлэлцээ, зохицуулалтыг хадгалж байна. Монгол Улс бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны ажиглагч орон мөн бөгөөд Азийн төлөө Боаогийн чуулга уулзалтын анхны санаачлагч орнуудын нэг юм Манай хоёр улс дээрх байгууллагуудын хүрээнд сайн харилцдаг. Үүнээс гадна Хятад Монгол хоёр улс Ази- Европын хурал,
1897 АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалт, Их Түмэн төсөл зэрэг бүс нутаг. дэд бүс нутгийн хамтын ажиллагаанд ч ахиц гаргав. Хятадын тал Монголын талтай хамт олон улсын олон талт хэрэг явдалд эохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөн хөгжиж буй улс орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахын төлөө идэвхтэй хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Өдрийн сонин. 2013.05.08 №119 (4446) Эрээн хотод хөнгөлөлттэй нөхцлөөр дээд боловсрол эзэмших боломжтой Эрээн хот дахь олон улсын дээд сургуулийн дэд захирал Ш.ГАНБӨХ Өмнөд Монголын багшийн их сургуулийн Эрээн хот дахь олон улсын салбар дээд сургууль өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд энэ жилээс Монголоос оюутан элсүулэхээр болоод байна. Манай сургуулийн бүтэн жилийн төлбөр 8000 юань байдаг бол Монгол, Тува, Халимагаас элсэн суралцах оюутнууддаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх буюу өрдөө 4000 юаниар суралцах боломжтой. Манай сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчин, дотуур байр зэрэг нь мянга гаруй оюу- танд үйлчлэх бүрэн боломжтой. Т үүнчлэн биеийн тамирын талбай, компьютерийн лаборатори, номын сантай. Дотуур байрныхаа өрөөг дөрвөн оюу- тан амьдрахаар тохижуулсан. Багшлах боловсон хүчний хувьд гэвэл Өмнөд Монголын анхдагч багшийн их сургуулийн багш нар хичээл заадаг. Манай сургууль цэцэрлэгийн багш, аялал жуулчлал, эдийн засаг, байгаль хамгааллын менежмент, Хятад хэл судлал гэсэн чиглэлүүдээр дээд боловсрол эзэмшүүлдэг. Хоёр жилийн дараагаар манай сургуулийн өргөтгөлд зарцуулагдах 200 сая төгрөгийг Эрээниий Засгийн ордноос буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Энэ нь бидний сургалтын орчин, материаллаг бааз улам бэхжиж, сайжирна гэсэн үг. Түүнчлэн Өмнөд Монголын Засгийн ордны дэд тэргүүлэгчид бидэнд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилладаг гэдгийг бас хэлэх нь зүйтэй болов уу. Монгол оюутнууд их сургуульд маань суралцсанаар бага зардлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшинэ гэсэн үг. Эрээний амьдралын өртөг Улаанбаатар хоттой ойролцоогоос гадна байгаль цаг уурын хувьд ч ижил тул тэр чинээгээрээ оюутнуудад орчиндоо дасан зохицоход нь хялбар байна. Манай сургуульд элсэхийг хүсэгчдэд тавигдах хамгийн гол шалгуур бол төрөлх монгол хэлээрээ цэгцтэй ярьж, зөв бичдэг байх ёстой. Өдрийн сонин. 2013.06.08 №145 (4472) Монгол, Хятад хоёр хамтарч соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж болно БНХАУ-ын Элчин сайдын яамны соёлын зовлох Вэй Хуншэн өчигдөр зарим хэвлэл
1898 мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ удаа Монгол, Хятад хоёр улс хамт- ран соёлын биет бус өвөө хамгаалдаг талаар ярьсан юм. Тодруулбал, манай хоёр улс соёлын биет бус өвөө хамтран хамгаалах талаар 2010 оны гуравдугаар сард хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ийнхүү нэгэнт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тул ЮНЕСКО-д биет бус соёлын өвөө бүртгүүлэхдээ холбогдох журмын дагуу аль нэг улс нь дангаар болон хамтарч бүртгүүлдэг юм байна. Хэрэв хамтаар бүртгүүлсэн тохиолдолд хоёр талын гишүүд багтсан ажлын хэсэг уг асуудлыг шийддэг аж. Энэ утгаараа манай хоёр улс хамтран 2005 онд Монгол үндэстний ардын уртын дууг бүртгүүлж байсан гэдгийг Вэй Хуншэн хэлж байсан юм. Дашрамд хэлэхэд, өнгөрөгч дөрөвдүгээр сард дээрх ажлын хэсэг хуралдаж, хамтран биет бус соёлын өвд бүртгүүлэх зүйлсийн талаар ярилцсан байна. Гэхдээ одоогийн байдлаар яг тийм зүйлийг, төдий хугацаанд ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэсэн нарийвчилсан зүйл байхгүй байгаа аж. Эдгээр мэдээллийг өгсөн Элчин сайдын соёлын зөвлөх сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэснээр гарч явсан юм. Т.ГЭРЭЛ Өдрийн сонин. 2013.06.15 №151 (4478) Хятадын "Сhегу" компанийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, механизмын худалдааны төлөөлөгчийн газар нээгдлээ -АЗИЙН “JONH DЕЕR” МОНГОЛДХятадын хөдөө аж ахуй, уул уурхай, зам барилгын машин механизмын тэргүүлэгч “Сhегу” компанийн Монгол дахь албан ёсны худалдааны төлөөлөгчийн газар өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Рашаант тосгоны Шижиртийн аманд байрлах өөрийн талбайд бага дунд оврын трактор, комбайн болон өвс хадагч, эрдэнэ шиш, үр тариа, төмс үрслүүлэгч, гидртэй чиргүүл, газар хагалагч зэрэг 10 гаруй төрлийн газар тариалангийн тоног төхөөрөмжүүдээ танилцуулах үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан юм. Хамгийн гол нь техник хэрэгслүүдийнхээ хүчин чадал ажиллах горимыг практик дээр танилцуулсан учраас бид сонирхон сурвалжлав. Анжистай том оврын трактор газар хагалж эхэлтэл түүний араас бутлагч машин ухагдан гарч ирсэн бөөн хөрсийг нь жижиглэж эхлэв. Ингэснээр хөрс ямар ч хүнсний ногоо тариалахад бэлэн болдог байна. Тусгаар тоггголын талбайн тэн хагастай тэнцэх зэлүүд газрыг арав хүрэхгүй минутын дотор хүнсний ногоо тариалахад бэлэн болгон “хувиргачихав”. Тэрхүү хэсэтхэн газарт эрдэнэ шиш, үр тариа, төмс үрслүүлэгчээр үрээ суулгахад үүнээс ч бага хугацаа эарцуулдаг болохыг 'Сhегу' компанийн инженерүүд онцолж байсан юм Тус яармагийг сонирхохоор ирсэн газар тариалан эрхлэгчид "Хатуу хөрстэй Шижиртийн аманд нэг айлын хашааны
1899 дайтай газрыг нүд ирмэхийн зуурт хагалж, хөрсийг нь буталчихаж байгаа чинь хүчин чадал сайтай л юм байна. Чулуулагтай газарт нэмэлт төхөөрөмж суурилуулан анжисныхаа ирийг мохоохгүйгээр ашиглаж ч болох юм билээ. Бусад тоног төхөөрөмжүүд нь ч гэсэн ашиглахад хялбар, зардал багатай" хэмээн ам сайтай байсан юм. ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан тус яармагийн нээлтэд оролцох үеэрээ ‘Хятадын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөрөө тэргүүлдэг "Сhегу' компанийн салбар Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэнд талархаж байгаагаа салбарынхыгаа төлөөлж хэлэх нь зүйтэй болов уу 'Сhегу' компани манай яамтай бодлогын түвшиид хамтарч ажиллахаас бус ямар нэгэн хөнгөлөлттэй зээл, тусламжинд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл Монголын талаас ямар ч хөрөнгө оруулалт шаардахгүйгээр өөрсдийн хөрөнгөөр бүх техник, тоног төхөөрөмжөө оруулж ирж байна. Дээр нь ойрын хугацаанд сэлбэг тоног төхөөрөмж, авто засварын төвөө байгуулах буюу засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцна гэсэн үг. Энэ бол тус компанийн хамгийн гол давуу тал нь. Тариаланчид сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглахын хэрээр түүнийг иь ажиллуулах боловсон хүчний асуудал гарч ирдэг учраас “Сhегу” компани өөрсдийн боловсон хүчнээр урт хугацааны сургалт зохион байгуулж. мэргэжилтнүүдээ бэлтгэх төлөвлөгөөтэй нь давхар олзуурхаж байна. Эхний ээлжинд дунд зэргийн газар тариалангийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан машин механизм, тоног төхөөрмжүүдийг оруулж ирж байгаа нь эрэлтээ мэдэрсэн зов бодлого гэж бодож байна. Жишээ нь 80 морины хүчин чадалтай трактор нь хуучны бидний хэрэглэж байсан Оросын '50". '80' тракторуудтай хүчин чадлын хувьд ижил ч түлш зарцуулалт бага, ажлын бүтээмж өндөр, чанартай гэсэн үг' гэв. “Сhегу” компанийн гадаад харилцааны хэлтсийн дарга Зү Жун Жан "Сhегу’ группын хөдөө аж ахуйн машин мөханизм, тоног төхөөрөмжийн үйлдвэр нь 2010 онд байгуулагдсан ч дэлхийн Ази. Африк, Латин Америкийн зэрэг 50 гаруй орон компанийн маань байнгын хэрэглэгч болсон. Дээр нь Хятадын дотоодын хэрэгцээний 70 гаруй хувийг дангаар хангадаг. Дэлхийн хөдөө аж ахуй тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны дэвшилтэт технологийг нэгэн дор цогцлоож чадсан нь бидний бахархал. Тийм ч учраас бусад орны үйлдвэрлэгчид жилийн баталгаа өгдөг бол манайх хоёр жил. Монгопынхоо тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуу- лах гарцыг компанийн зүгээс хайж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болоө уу. Цаашид газар тариалангийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээс гадна уул уурхай, зам барилгын машин механизмыг Монголд оруулж ирэх боломжийг эрэлхийлж ажиллана" гэсэн юм. М.УУГАН-ЭРДЭНЭ Өдрийн сонин. 2013.06.21 №018 (4357) Хятад, Бутаны хооронд ямар ашиг сонирхол, амлалт байгааг таашгүй БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргүүд хөрш зэргэлдээх Бутаны вант улс руу орсон тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Олон улс судлаач О.Нямдаваатай энэ сэдвээр ярилцлаа.