The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:12:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (3)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

1800 Хятад хэлний олон улсын тэмцээний аваргаар Монголын баг шалгарчээ. Дунд сургуулийн сурагчдын хятад хэлний олон улсын II тэмцээн саяхан БНХАУ-ын Чон Чин хотноо болж өндөрлөлөө. "Хятад хэлний гүүр" нэртэйгээр зохиогдсон тус тэмцээнд дэлхийн 29 орны 35 багийн 105 сурагч оролцсон байна. Олон орны хүүхэд залуучуудад хятад хэл сургаж, тухайн улсын соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээний үеэр улс бүрээс сонгогдсон төлөөлөгч хүүхдүүд Бээжин хотноо цугларан Күнзийн сургуулийн ерөнхий төвөөр зочилжээ. Мөн Бээжингийн түүх, соёлын дурсгалт газруудаар аялсны дараа хятад хэлний мэдлэгээ сорьж, хоорондоо уран жүжиглэлт, даалгавар, урлагийн авьяасаа үзүүлэх зэргээр өрсөлдсөн гэнэ. "Хятад хэлний гүүр" тэмцээнд эх орноо төлөөлж "Найрамдал" дунд сургуулийн сурагч Б.Батмөнх, "Юцай" дунд сургуулийн сурагч Э.Аззаяа, Б.Бөртэ нар оролцжээ. Эдгээр сурагчид хятадаар төрөлх хэл шигээ чөлөөтэй ярьж чаддаг учир тэмцээнд оролцох эрхээр шагнуулж байсан аж. Тэд багаараа тус тэмцээний хоёрдугаар байрт шалгарсан бөгөөд хувийн үзүүлэлтээрээ Б.Бөртэ, Э.Аззаяа нар гуравдугаар байрын шагнал хүртжээ. Өдрийн сонин. 2009.12.04. Баасан. №291(3368) УИХ-ын гишүүд БНХАУ-д айлчилж байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга Д.Загджав тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид БНХАУ-ын Хятадын ард түмний гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн урилгаар өнөөдрөөс эхлэн БНХАУ-д айлчилж байна. Тус бүлгийн гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Д.Очирбат, Х.Жекей, Ж.Энхбаяр нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Монголын парламентын төлөөлөгчид айлчлалынхаа хугацаанд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал дахь Хятад-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Жэн Дэлинь болон тус бүлгийн удирдлагууд, Шанхай хотын найрамдлын нийгэмлэгийн дарга Ван Шаошу нартай уулзахаас гадна Чаошин корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, Шанхай хотод зочлох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв. Өдрийн сонин. 2009.12.07. Даваа. №293(3370) Хятад Монголын гаалийнхан уулзжээ. Хятад Монголын гаалийн анхны уулзалт 1993 оны есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотноо болсон бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурснаар эхэлж байжээ. Үүнээс хойш 2005 онд Улаанбаатар хотноо хоёр улсын гаалийн хамтын ажиллагааны туршилтын "Санамж бичиг"- т гарын үсэг зурсан байна. Харин энэ чиглэлээр зөвлөлдөх уулзалт гурав дахь удаагаа


1801 өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрчээ. Энэ уулзалт нь гаалийн хамтарсан шалгалтын эхний алхам болох ачааны манифестийг ижилсүүлэх туршилтын ажиллагааг эхлүүлэхэд чиглэгдсэн аж. Гэвч иргэд хил гаалийн дүрэм журмыг дагахгүйгээс зөрчил дутагдал гарсаар байдаг аж. Энэ нь зонхилон Хятадын талаас хамаарч гардаг юм байна. Өдрийн сонин. 2009.12.18. Баасан. №303(3380) Оны эхний өдөр зарим хилийн боомтыг хаана Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд ирэх сарын 1 -ний өдөр амрах гэнэ. Харин Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки чиглэлийн олон улсын төмөр замын үйлчилгээ хэвийн үргэлжлэх гэнэ. Мөн Орос, Монголын Алтанбулагийн шалган нэвтрүүлэх хилийн боомт ч хэвийн ажиллах юм байна. Бусад Орос Монголын хилийн боомтууд ирэх сарын 1-ний өдөр амрах юм байна. (Л.Төр) Өдрийн сонин. 2009.12.30. Лхагва. №313(3390) Монголч эрдэмтэд чуулав Энэ өдрүүдэд Монголч эрдэмтдийн анхдугаар их хурлын 50 жилийн ой болж байгаа билээ. Энэ ойд зориулсан Монгол судлалын бага хурал энэ сарын 20-21-ний өдрүүдэд боллоо. Хурлыг ШУА, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 15 орны монголч эрдэмтэд оролцжээ. Ойн ёслолын хуралдаанд академич Ш.Бира "Олон улсын Монгол судлал 50 жилд" хэмээх үндсэн илтгэлийг тавьсан юм. Бага хурлын салбар хуралдаан МУИС-ийн дугуй танхимд болсон бөгөөд "Монголын түүхийн сурвалж судлал" бага хурлын зохион байгуулагчаар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Японы Тохоку их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв, Өвөр Монголын багшийн их сургуулийн монгол судлалын хүрээлэн ажилласан байна. Харин "Үндэсний Монгол судлалын төлөв байдал, зорилт" сэдвийн дор болсон бага хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгээс эрхлэн явуулжээ. Хурлын үеэр ОХУ-ын эрдэмтэн В.В.Грайворонский, Е.И.Лиштованный болон академич Д.Төмөртогоо, Ц.Ишдорж нарын 10 гаруй илтгэлийг хэлэлцсэн юм. Өдрийн сонин. 2009... №()


1802 2010 он Өдрийн сонин Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга нар харилцан айлчилна Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар БНХАУ-ын дарга Ху Жинтаод бараалхаж Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао Элчин сайд Ц.Сүхбаатарыг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцааны хөгжлийн талаар ярилцсан байна. Хоёр улсын харилцаа шинэ жаранд шилжин орж буй үед БНХАУ-д Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг ногдсонд баяртай байгаагаа Элчин сайд Ц.Сүхбаатар илэрхийлээд Монгол, Хятадын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг бүрэн ашиглаж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хүч чармайлтаа дайчилж ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ху Жинтао даргад уламжилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд өмнөд хөрш БНХАУ-д айлчлах эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ Өнөөдөр сонин. 2010-01-18 http://unuudur.mn/монгол-улсын-ерөнхийлөгч-бнхау-ын-төрийн-зөвлөлийн-дарга-нархарилцан-айлчилна/ Хятадад бас нэг авилгалын хэргийг илрүүлжээ БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн орлогч дарга асан, 53 настай Хуан Суньюд тус улсын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. Мон түүний улс төрийн эрхийг нь хасч. өмчийг нь хурааж улсын хөрөнгө болгосон талаар ‘Синьхуа’ агент- лаг мэдээлэв Хятадын Хэбэй мужийн шүүх Хуан Суньюг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгасан байна. Тэрбээр Ардын Дээд шүүхийн орлогч даргаар ажиллаж байхдаа 753.3 мянган ам доллар буюу таван сая юанийн хахууль авсан болох нь тогтоогджээ. 2008 оны аравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооноос түүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан юм. Өдрийн сонин.2010.01.20 Хятадад тэсгим хүйтэн үргэлжилж байна БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны бүс нутагт хасах 40 хэмийн тэсгим хүйтэн нүүрлээд байна. Хүйтэн жавар болон цасан шуурганд хүмүүс гэмтэж бэртэн, амиа


1803 алдсан тохиолдол ч мэр сэр байгаа аж. Цас хунгарлаж орсноос халтиргаа үүсч, замын хөдөлгөөн зогсчээ. Үүний улмаас цасанд боогдоод байсан жолооч нарыг аврах багийнхан гарган авчээ. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа аж. Ялангуяа уулархаг бүс нутагт хоёр мөтр зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Тус улс сүүлийн 30 жилд гарч байгаагүй хахир хүйтний улмаас эдийн засгийн хувьд ч нэлээд хохирол амсав. Байгалийн энэхүү гамшгийн улмаас нэг сая гаруй толгой мал зуданд үхжээ. Мөн гол, цөөрөм хөлдсөнөөс загасны аж ахуйн үйл ажиллагаа бүхэлдээ зогсоод байгаа талаар хэвлэлд мэдээлэв. Ю.ДЭЛГЭРМАА Д.ЦЭРЭНДОЛГОР Өдрийн сонин.2010.01.22 ТОВЧХОН БНХАУ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 70 мянган ам.долларын өртөг бүхий 1000 тун вакцин, хамгаалалтын хувцас, хамгаалах маск, томуугийн Н1М1 вирусийн оношлуурууд бэлэглэсэн байна. Өдрийн сонин.2010.01.23 Улаанбаатар Тяньжинтай эдийн засаг, худалдаагаа өргөжүүлнэ Улааибаатар, Тяньжин хот хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргө- жүүлэн хөгжүүлэх хоёр талын ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг онгөрсөн онд БНХАУ-д айлчлах үеэр байгуулсан санамж бичгийн дагуу хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаагийн хамтарсан хуралдааныг зохион байгуулсан. Эдгээр хуралдаанаар Монголын талаас Тяньжиний Бинхай шинэ дүүрэгт Дунзань чөлөөт худалдааны боомг бүс байгуулах, “Улаанбаатарын төлөөлөгчийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Тяньжин хотод байгуулан ажиллуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн хуралдаанаар мах, махан бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлох. хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, уул уурхайн бүтээгдэхүүнийг Няньэян боомтод тээвэрлэн хүргэх, боловсруулах, худалдах, түүхий нефть, газрын тосыг тээвэрлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна Өдрийн сонин.2010.01.27 Өвөр Монголын бизнесмен хоёр нисдэг тэрэг 30 машин, тэрбум төгрөгийн гурил, будаа хандивлав


1804 Өчигдөр Шадар сайд М.Энхболд Өвөр Монголын бизнесмен Б.Журамтаас томоохон хэмжээний тусламж авахаар болов. Өвөр Монголд уул уурхай эрхэлдэг компанитай Б.Журамт нь Монголд зудын гамшиг нүүрлэснийг сонсоод хандив өргөхөөр шийдсэн аж. Хонконгийн нэгэн сэтгүүлч томоохон шуугиант мэдээ хийх зорилгоор түүний нэрийг ашиглаж дуучин Сэрчмаагийн нөхөр хэмээн андуурсан тохиолдол бий гэсэн. Тэрээр монгол цусныхандаа туслах сэтгэлээр монгол түмэндээ тусламж өргөж байгаагаа Шадар сайдад онцлон тэмдэглэж байв. Тэрээр Монголд компани байгуулаад гурван жил болж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Түүний Хятад дахь компани нь нүүрсний чиглэлээр уул уурхайн аж ахуй эрхэлдэг бөгөөд томоохон компанид тооцогддог гэнэ. Б.Журамт монголчууддаа хүнд үөд нь хоёр нисдэг тэрэг, нийслэлийн хөдөлгөөнт эргүүлд 30 хөнгөн тэрэг, малчдад тэрбум төгрөгийн гурил, будаа хандивлаж байгаагаа мэдэгдэв. Хариуд нь Шадар сайд Монгол Улсын Засгийн газар ард түмний өмнөөс гүн талархал илэрхийлэв. Ноён Б Журамт Монголын уул уурхайн хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа бөгөөд Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа хэрэв шаардлагатай бол өөрийн хөрөнгийг Хятадын том банкуудад барьцаалан, зээл авч Монголын уул уурхайд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Хариуд нь Монгол Улсын Еронхий сайд “Манай улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдэнэ. Гагцхүү хууль тоггоомжийг хатуу чанд мөрдөх хэрэгтэй"-г сануулжээ. Х.БАТ Өдрийн сонин. 2010.02.24 Хятадын сансрын нисгэгчдийн багт хоёр эмэгтэй багтжээ БНХАУ 2011 онд сансрын тойрог замд ээлжит хөлөө хөөргөх гэнэ. Үүнтэй холбогдуулан тус улс сансарт нисэх багт багтах долоон хүнийг шалгаруулжээ. Шалгаруулалтаар хоёр эмэгтэй тэнцсэн нь тус улсын сансар судлалд гарсан анхны тохиолдол болоод байна. Энэ талаар Сансрын нисгэгчдийн багийн хөтөлбөрийн орлогч дарга асан Жан Зяньзи мэдээлэв. Өнгөрсөн оны есдүгээр сард сансрын нисгэгчдийг тодруулахаар 45 хүн нэр дэвшсэний 15 нь эмэгтэй байжээ. Шалгарсан хоёр эмэгтэй БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн агаарын зэвсэгг хүчинд алба хааж байжээ. Одоогоор тэдгээрийн талаар тодорхой мэдээлэл алга. Энэ тухай Жан Зяньзин “Бид сонгон шалгаруулалтыг хийхдээ эрэгтэйчүүдэд тавьдаг болзлоо эмэгтэйчүүдэд тавьсан. Нэг онцолсон зүйл нь бүсгүйчүүдэд гэрлэсэн байх ёстой гэсэн шалгуур тавьсан Эмэгтэйчүүд хатуужил, сэрэмж болгоомжтой байх тал дээр эрчүүдээсээ илүү байдаг юм” гэв. Хятад улс ийнхүү хоер дахь удаагаа сансрын багийн бүрэлдэхүүнээ шалгарууллаа. Анхны багийг 1998 онд бүрдүүлж байсан юм. 2003 онд Хятад улсын анхны сансрын нисгэгч Ян Ливэй болсон бөгөөд тэрбээр 14 хүнээс шалгарсан аж. Үүний дараа Хятад улс хоёр ч удаа сансарт иргэнээ нисгэсэн билээ.


1805 Өдрийн сонин. 2010.03.12 Ерөнхий сайд Боаогиин чуулга уулзалтад оролцож байна Монгол Улсын Ерөнхий сайд С Батболд энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужид зохиогдож буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд оролцлоо. Тэрбээр чуулганы үеэр “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого. үйл ажиллагаагаа нэгтгэх. дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлох шаардлагатайг санхүүгийн хямралын сургамж харуулсан талаар манай Ерөнхий сайд өгүүлжээ. Мөн дэлхийн эдийн эасгийн хямрал. цаг уурын оөрчлөлтөос үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох тодийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэв. Боаогийн чуулга уулзалтын нээлтэд Азийн улс орнуудын удирдлага. улс төр. нийгмийн нэрт зүтгэлтнүүд. хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцож байгаа юм. Уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийг хөрш орнуудтайгаа хамтран явуулах зорилттойгоо өгүүллээ. БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин санхүүгийн хямралын нөхцөлд ч хоёр талын санаачилгын үр дүнд худалдаа, эдийн эасгийн харилцааны үзүүлэлт сайн байгааг дурдаж, үлгэр жишээ болохуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх боломжтойг онцлов. Энэхүү чуулга уулзалтын үеэр “Хөрөнгийн зах зээл: Азийн эдийн засгийн өөрчлөлтийг санхүүжүүлэх нь”, “Их 8-аас 20-ийн бүлэгг шилжих нь шинэ бүтэц, шинэ дүрэм, шинэ тоглогчид”, “Хүлэмжийн хий багатай эрчим хүч Азийн бүс нутаг дэлхийг тэргүүлж чадах уу?". “Өсөлтийн талаар эргэн бодохуй", “Хэрэглээнд шилжих нь: Азийн загвар” зэрэг сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөж байна. Өдрийн сонин. 2010.04.12 Тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтална Монгол Улсын Еронхий сайд С.Батболд БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпинтэй уулзаж. Боаогийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, өндөр дээд хэмжээний уулзалтууд хийх боломж олгосонд талархал илэрхийлэв. Мөн харилцан ашигтай нэмүү өртөг бүрдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлон


1806 дурдлаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаарх Монголын байр суурийг БНХАУ-ын тал чухалчлан үзэж, НҮБ-ын хүрээнд байгуулсан холбогдох баримт бичгүүдийн дагуу харилцан ашигтай байх зарчим баримтлахаа цохон тэмдэглэв. Монгол Улс нь Боаогийн чуулга уулзалтыг санаачлагчийн хувьд идэвхтэй оролцож Азийн тулгамдсан асуудлыг шийдвэр- лэхэд хувь нэмрээ оруулж ирснийг өндрөөр үнэлдгээ илэрхийллээ. Ийнхүү Монгол Улсын Еронхий сайд С.Батболд амралтын өдрүүдэд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож, ногоон эдийн засгийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн дэлхийн удирдагчидтай санал солилцсон уулзалтууд өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв Өдрийн сонин. 2010.04.12 Хөх нуурын монголчуудад тусламж хүрсэн болов уу? -ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕЭР НАС БАРАГСДЫН ТОО 617-Д ХҮРЛЭЭХятадын Цинхай мужийн зүүн өмнөд нутагт уржигдар өглөө хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн билээ. Үүний улмаас нас барсан хүмүүсийн тоо 617-д хүрч ойролцоогоор 10 гаруй мянган хүн гэм- тэж бэртсэн. Юишу тойргийн байшин барилгын 85 хувь нь нурсан хэмээн Хятадын эх сурвалжууд мэдээлж байна. Байгалийн гамшиг нүүрлэсэн тус мужийн зүүн өмнөд нутгийн оршин суугчдын дийлэнх нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг монгол, гүвдүүд юм бай- на. Цинхай гэдэг нь Хөх нуур гэсэн үг. Тиймээс тэнд амьдардаг монголчуудыг Хөх нуурын монголчууд мөн Дээд МОНГОЛ-чууд гэдэг. XVII зуунд Түвд, Тангадыг дайлаар мордоход үлдсэн тэднийг Түвдийн өндөрлөгт амьдардаг болохоор нь Дээд монголчууд гэх болжээ. Цинхай мужийн байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт зам, харилцаа гээд дэд бүтцийн хөгжил тун тааруухан. Тиймээс ч тусламжийн бараа аваачихад нэлээд бэрхшээлтэй байна хэмээн Хятадын албаны хүмүүс мэдэгдсэн. Газар хөдлөлтийн төв болох Юишу тойргийн ойр хавьд нисэх онгоцны буудал байхгүй, төв замаас нэлээд зайтай. Орон нутгийн төвтэй холбогддог зам нь эвдэрсэн байна. Тусламж үзүүлэхэд шаардлагатай машин техникийг аваачих ямар ч боломжгүй байгаа нь аврах ажлыг хүндрүүлсээр байна. БНХАУ хурдацтай хөгжиж байгаа талаар сүүлийн жилүүдэд нэлээд яригдсан. Гэтэл тус улсын нэлээд олон үндэстэн амьдардаг баруун хэсгийн хөгжил дорой хэвээрээ байна Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын 56 нь дунд сургуулийн сурагч байжээ. Техник мэргэжлийн сургуулийн 25 оюугныг аврагчид нурангиас гаргаж авсан. Зөвхөн өчигдөр гэхэд 900 хүнийг аварсан боловч цаана нь хэдэн мянган хүн нуранги дор байсаар байна. Цинхай мужийн Юишу тойрог уулархаг нутагт оршдог тул хүйтэн байгаа гэнэ. Орон гэргүй хүмүүс нэлээд хүнд байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Аврагчид 40-өөд майхан барьсан боловч хүрэлцэхгүй байгаа гэнэ. Зэгу хотын орон нутгийн засаг захиргааны байрны өмнө орох оронгүй болсон 1000-аад хүн уух усгүй, идэх хоолгүй суусаар хоёр


1807 хоножээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэнэ. Тус улсын Засгийн газраас тусламж болгон 29 сая ам.доллар гаргахаар болжээ. Байгалийн гамшиг нүүрлээд буй Хятадад Франц. АНУ, Япон зэрэг орнууд тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Олон улсын байгууллагаас эм зэргийг нийлүүлэхээр болсон байна Өдрийн сонин. 2010.04.16 Хятадын эдийн засаг ээлжит рекордоо тогтоов Энэ оны нэгдүгээр улиралд Хятадын гадаад худалдаа 617 тэрбум долларт хүрч шинэ рекорд тогтоов. Энэ нь 2009 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 44.1 хувиар өссөн гэсэн үг юм Мон 2007 оноос хойш ДНБ анх удаа 12 хувиар осчээ. Эдийн засгийн энэ халалт нь үндэсний мөнгөн тэмдэгтэй харьцах валютын ханшийг өсгөж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна. Х.Бат Өдрийн сонин. 2010.04.16 Хятад яагаад гадаадын тусламжаас татгалзав Байгалийн гамшиг нүүрлээд буй БНХАУ-ын Цинхайд нас барагсдын тоо1706-д хүрээд байна.Одоогийн байдлаар 256хүн сураггүй болж, 12128 хүн гэмтэж бэртсэн хэмээн мэдээллээ. Өдөр шоногүй ажиллаж байгаа аврагчид 6110 хүнийг нурангиас гаргаж аваад байгаа гэнэ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн Хятадад улс орнууд эмгэнэл илэрхийлж, олон улсын байгууллагууд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Францын ГХЯны сайд Бернар Кушнер мэдэгдэл хийхдээ ‘Би ГХЯ-ныхаа хямралын төвд ханцан Хятадад нөхцөл байдал ямар байгаа талаар анхааралтай ажиглахыг үүрэг болгосон. Хятадын талаас ямар ч тусламж хүссэн Франц бэлэн байна" гэсэн. Харин БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч уржигдар үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. Олон улсын байгууллагуудаас тус улсад тусламж үзуүлэхийг санал болгосонд талархал илэрхийлээд аврах ажилд Хятад аль нэг улсаас ямар нэгэн тусламж авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. БНХАУ-ын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан яамны төлөөлөгч ч гадны тусламжгүйгээр энэ ажлын ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. Ийм шийдвэр гаргасан нь Цинхай мужийн Юишу тойрог алслагдсан нутаг тул очиход амаргүйтэй холбоотой хэмээн Хятадын эрх баригчид тайлбарлаж байгаа юм. Үүнээс гадна аврах ажиллагаа явуулах газар ч уулархаг тул амаргүй байгаа гэнэ. ТҮВДЭД ГАДНЫХНЫГ АВААЧИХ ШААРДЛАГАГҮЙ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн Юишу тойрог нь Түвдийн нутаг. Энд Буддын шашны тэргүүн XIV Далай лам төрсөн. Тиймээс энэ амаргүй үед Дээрхийн гэгээнтнийг тэнд аваачиж нутгийн уугуул


1808 иргэдэд сэтгэлийн дэм өгөх тухай гадаадын зарим хэвлэлүүдэд бичсэн. Гэтэл Түвд нь Хятадын эрх баригчдын хувьд хамгийн эмээг асуудал. Гадаадын аврагчдыг аваачих нь Хятадын эрх баригчдын хувьд эрсдэлтэй алхам. Тэднийг хүлээн авбал араас нь сэтгүүлчид очих хүсэлт гаргана. Хятадын эрх баригчид гадаадын тусламжаас татгалзсан нь нэлээд нарийн шалтгаантай юм байна. Түвдэд харийнхныг аваачсанаар хожим нь улс орны дотоод байдлыг тогворгүй болгоход хүргэх аюултай юм. Түвдийн тусгаар тогнолын талаар дахин дэлхий нийтээрээ ярих болно. 2008 оны тавдугаар сард Сычуаньд Рихтерийн шаталбараар 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Байгалийн гамшиг нүүрлэсний дараахан Оросын аврагчид өөрсдийн онгоцтой- гоо очиж тусламж үзүүлж байсан билээ. Ю.ДЭЛГЭРМАА Өдрийн сонин. 2010.04.20 Сэтгүүлч Лү Чан Ин: “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй” Хятадын Глобал Таймс сонинд сэтгүүлч Лү Чан Ин Монгол болон Хятадын харилцааны тухай бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч ард түмний ойлголцол тааруу байсаар байна.Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт.Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хүрэхгүй. Хүн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хүн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн үг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гүрний завсар хавчигдсан энэ улс хөрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагүй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр өргөжин тэлж, хятад хүмүүс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард түмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэх нь битгий хэл дөхөж очихгүй байна. Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хүнийг сэрдэх үзэл монголын хаанаас ч үнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр түүхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хүмүүсийн гаргаж байгаа зохисгүй авиртай илүүтэй холбоотой юм. Мөн энд улс төрийн хийгээд олон улсын орчин нөхцөл байдал зэргийн нөлөөлөл ч мэдээж бий. Зарим монгол хүн хятадын төрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхүү тайлбарлах юм. "Нэг том таван хошуу нь Хятад улсыг төлөөлөх ба, үлдсэн дөрөв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг төлөөлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг өдөр буцааж авна. Харин түүний дараа хараагаа Монголруу чиглүүлэнэ" гэсэн тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгүй гэдгийг мэдэж болохоор байна.


1809 Хятад Монголын худалдааны эргэлт сүүлийн 18 жилд 82 дахин өссөн. Шөнө дунд, Бээжингээс Улаанбаатар орох Олон улсын суудлын галт тэрэг Эрээн хотоос хөдөллөө. 10 хэдэн минутын дараа Монголын Замын-үүд боомт хотод ирлээ. Эрээн хот бол Хятад Монголын хил дээрх байнгын ажиллагаатай хамгийн том боомт бөгөөд автозам, төмөр замтай цорын ганц боомт хот юм. Их говийн дундах Хятад Монголын хилээр Улаанбаатар руу явах галт тэрэг болон машинууд зэрэгцэлдэн умарыг чиглэн хөдөлнө. Монголын өмнө хойд тэнхлэг дагуух энэ төмөр зам бол тус улсдаа цорын ганц. Галт тэргэнд нааш цааш худалдаа хийх наймаачид ихэвчлэн суух бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, гурил будаа, барилгын материал зэрэг ачаа барааг тээвэрлэх юм. Монголын хилээр орохдоо галт тэрэг дугуйгаа заавал монголын төмөр замд тохирсон өргөн дугуйгаар солино. Монголоос Хятадруу ирэх галт тэрэг эрдэс баялаг, мал аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүн зэрэг монголын бараа тээвэрлэдэг. Шөнийн Замын-үүд боомтыг ажихад, Хятадын хойд нутгийн жирийн л жижиг зогсоол мэт ажээ. "Галт тэрэгний зогсоол бол Замын-үүдийн хамгийн сайхан барилгатай газар. өнгөрсөн зууны 80 аад онд, Замын-үүд манай Эрээн хотоос илүү хөгжилтэй байсан. Гэвч одоо Эрээнээс хөгжлөөрөө бараг 40, 50 жилээр хоцорч яваа юм шиг болсон" гэж Эрээн хотын нэгэн оршин суугч надад хэлсэн юм. Хэдийгээр Монгол улс гадаад шинэтгэлийн нээлттэй бодолго явуулаад 20 жил өнгөрч байгаа ч эндэхийн дэд бүтцийн хөгжил Хятадтай харьцуулахааргүй хоцорж яваа юм. Тэр битгий хэл нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрх эгээ л өнгөрсөн зууны 80,90 -ээд оны үеийн Хятадын хойд нутгийн хот шиг байх юм. "Монголчууд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, өмсөж зүүх гутал хувцас, барилгын материал гээд хэрэглээнийхээ 80 хувийг Эрээн боомтоор дамжуулан Хятадаас импортлодог" гэж Эрээн хотын худалдааны газрын орлогч дарга Лю Жи Мин Глобал Таймсын сэтгүүлчдэд хэлсэн юм. 2008 онд, Хятад улс 10 дахь жилдээ Монголын хамгийн том худалдааны түнш орон болсон юм. 1990 онд, Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ 33.6 сая доллор байсан бол 2008 онд энэ тоо 82 дахин өсч, 2.8 миллярд доллорт хүрсэн юм. өнөөдөр Монгол улс экспортын нийт бараа бүтээгдэхүүнийхээ 60 -аас илүү хувийг Хятад руу гаргаж байна. Монголын импортын нийт бараа бүтээгдэхүүний 1/3 хувийг хятадын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Хөрөнгө оруулалтын салбарт ч хятадын хөрөнгө оруулагчид дээгүүрт тооцогдож байгаа юм. 2008 онд давхардсан тоогоор 800 000 монгол иргэн бизнес хурал зөвөлгөөн, аялал жуучлал, амралт зугаалга, сургууль, эмчилгээнд хамрагдах зэрэг зорилгоор хятадад айлчилсан мэдээ байна. Одоогоор хятадын их дээд сургуулиудад 2300 монгол оюутан суралцаж байна. Хятад монголын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг дагаад монгол улсад хятад хэл сурах сезон эхлээд байгаа бөгөөд, Улаанбаатар хотод 40 гаруй бага дунд сургууь хятад хэлний тусгай анги нээж, бүр амралтын өдрүүдэд ч хятад хэлний сургалтууд явуулж байна. Өнөөдөр Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн дийлэнх нь хятад иргэд хэдий ч монгол хүмүүс хятад хүмүүст тийм ч таатай хандахгүй байгаа нь нууц биш. Сэтгүүлч намайг Улаанбаатарт хөл тавиад удаагүй байхад тэндхийн цагаач иргэн: “гадуур


1810 явж байхад чинь хүмүүс чамайг харааж загнавал юу ч сонсоогүй мэт өнгөрөөрэй. Болж өгвөл хятадаар битгий яриарай. Ядаж л гудамжны архичид зүгээр явуулахгүй шүү” гэж аминчлан захисан юм. Монголд байх 7 хоногийн хугацаанд энэ айдастай аюултай мэдрэмж надаас огт салаагүй. Үнэндээ хятад хүн гудамжинд зүгээр явж байгаад монголчуудад ямар ч шалтгаангүй дээрэлхүүлж, доромжлуулах нь хэвийн үзэгдэл ажээ. Тиймдээ ч энд хятад иргэдтэй холбоотой хэргүүд жил бүр хэдэн арваараа гардаг гэнэ. Америкийн Таймс сэтгүүл 2009 оны 7 дугаар сарын дугаартаа Монголын “Шинэ Нацистууд” Хятад иргэдийг дарамталж байгаа тухай тусгай нийтлэл хэвлүүлж байсан. Зарим монгол хүн Хятад хүмүүсийг дайсан мэт үздэг нь монголд бол тийм ч шинэ сонин зүйл биш ээ. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Олон улсын судлалын хүрээлэнгийн орлогч дарга Шүрхүү энэ тухай хэлэхдээ: “өнгөрсөн 200 жилийн турш, Монголчууд Манж Чин улсыг эзлэн түрэмгийлэгч хэмээн үзсээр ирсэн учир Хятадад өстэй ханддаг нь үүнтэй холбоотой.” гэлээ. Улаанбаатарын гудамжнаас “Хятад”-ын ул мөрийг хайх нь Улаанбаатар хот бол гурван талаараа уулсаар хүрээлэгдсэн, үзэсгэлэнт Туул голоор урд энгэрээ чимсэн хот. Монголын нийт 2.7 сая хүн амын 1 сая гаруй нь энд сууршин амьдардаг. Улаанбаатарын гудамжаар салхилж явахдаа энэ хотоос Зөвлөлт Оросын хэв маяг өнгө төрх бага багаар сарнин холдож байгааг анзаарсан юм. Гудамжны энд тэнд өлгөөтэй байх хаяг самбар дээрх орос үсэг дээр сууриласан шинэ монгол бичиг болон хуучны орос загварын барилгаас өөр Зөвлөлт Оросын ул мөр гэхээр зүйл олж харсангүй. Харин нарийн сайн ажиглах юм бол энэ хотоос Хятадын гэхээр ул мөрийг олж болох юм. “Энхтайваны гүүр” Улаанбаатар хотын цорын ганц босоо шугаман гүүр. үүнийг 1950 аад оны үед хятадын тусламжаар барьж байгуулсан юм. Мөн “Улсын Их Дэлгүүр”-ийн барилгыг ч Бээжин хотын Ван Фү Жин худалдааны гудамжны их дэлгүүрийн барилгын загварыг хуулбарлан байгуулсан. “Богд Хааны Ордон Музей” ордны хаалганаас авхуулаад доторх барилгууд нь бүгд хятад загварынх, бас хаалганы нүүрэн дээр хятадын уламжлалт зоос болон бумбаны зураг сийлээстэй байдаг. “Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Социолизмыг бүтээн байгуулж байсан улсуудын хувьд, хоёр орны харилцаа аажмаар сайжирч, хятадын тусламж ч монгол улсад их хэмжээгээр орж ирж байсан. Тэр үеийн байдлыг бид “Монгол улс тухайн үедээ Зөвлөлт Орос, Хятад гэсэн хоёр ахтай байжээ ” гэж зүйрлэн ярьцгаадаг. Гэвч 1960 аад оны үед Зөвлөлт Орос болон Хятадын харилцаа муудаж, улмаар Монгол улс Зөвлөлттэй харилцаагаа зузаатгаснаар, Хятад дахь харилцаагаа муутгасан. Үүнийг дагаад хоёр орны ард түмний харилцаа ч царцаж эхэлсэн юм.” Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуан Жань энэ түүхэн цаг үеийг биеэрээ мэдэрсэн хүн юм. 1959 онд наймхан сартай байхдаа эцэг эхийн хамт Монголд цагаачлан ирж байсан Бай Шуан Жань хэдийнээ 50 жилийг энэ газар нутагт элээжээ. “Тэр үед монгол сургуулиуд хятад хүүхдийг авдаггүй байснаас бид багадаа зөвхөн цагаачдын сургуульд сурдаг байлаа. Гэтэл тухайн үеийн монголын засгийн газар хятад цагаачдын сургууль төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодоггүй байсан. Ингээд их сургуульд орох ямар ч боломжгүй бид барилгын талбай дээр хар ажилчин болж,


1811 амьдрал ахуйгаа залгуулдаг байлаа. Хэдийгээр тэр үеийн монголд хятад цагаачдын амьдрал хүнд хэцүү байсан ч хятадтай харьцуулахад идэж уух, өмсөж зүүх дутдаггүй байсан. Бид бас элсэн чихэр, гурил будаа худалдан авч хятадад дахь хамаатан садан руугаа явуулж болдог байсан. Тиймээс байдал хүнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хүн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хөөж, заримыг хөдөө сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердөө 1700 хятад иргэд үлдсэн байсан. ” гэж Бай Шуан Жань сэтгүүлчид ярьсан юм. 1950 аад оны үеэр МУ-ын Засгийн газрын хүсэлтээр БНХАУ-аас техникийн ажиллах хүчин илгээж байжээ. 1990 оноос эхлэн монголыг чиглэх хятад иргэдийн цуваа дахин эхэлсэн ажээ. Монголд амьдардаг нэгэн хятад иргэн сэтгүүлчид ярихдаа: “Тэр үед Эрээнээс Улаанбаатар руу явах суудлын галт тэрэгний билет хамгийн хямддаа л 200-300 юань байсан. Бидний зарим нь 500 юань өвөртөлж гараад Улаанбаатар орж нэг тойрчихоод ирдэг байлаа. ” гэж дурссан юм. Хятад наймаачид үнэ хямдтай зүйл зүлийн эрээн мяраан бараа таваарыг Монгол руу гаргаж, тухайн үеийн зах хоршоодод амь нэмж байсан. Гэсэн хэдий ч чанар муутай хуурамч бараа их байсан гэдэг. “Зах зээлд шилжсний дараа олон хятад наймаачид хямд үнэтэй чанаргүй жижиг бараа зарж баяжиж байсан“ гэж хятад монголын хооронд олон жил наймаа хийсэн хятад иргэн ярилаа. Одоо хятадын том хотуудтай харьцуулбал монголын хүн амын дундаж орлого тийм их биш, амьдралын өртөг ч өндөр биш. өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнээс жимс, ногоо хамгийн үнэтэй бөгөөд импортын алим хил нь 6,7 юань орчим үнэтэй. Харин хонь үхрийн мах маш хямд, 100-200 юаньд нэг бүтэн хонины мах авч болно. “Монголд уурхайчдын сарын цалин 1000 юань орчим байдаг” гэж Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн хятад бизнесмэн надад ярьсан бөгөөд энэ нь монголд цалингийн дундаж хэмжээ бололтой. Улаанбаатарт орлого багатай, амьдрал тааруу хүмүүс хотын захын дүүрэгт байх гэрийн хороололд амьдардаг. Тэд банзаар хашаа барьж, хашааныхаа аль нэг буланд гэрээ барин суудаг. Амьдралын түвшин дундаж гайгүй хэсэг нь хотын төвөөр орон сууцанд амьдардаг. Хятадын монгол дахь хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа сэтгүүлчид ярихдаа: “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд 30000 хятад ажилчид монголд барилга барихаар орж ирсэн байна. Гэхдээ монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “Хар”-аар ажилладаг юм. ” гэлээ. Монгол улс эдийн засгийн аюулгүй байдалдаа санаа зовниж байна. Өнөөдөр хятадын бизнесменүүд монголд жижиг ахуйн бараа таваарын наймаас эхлээд барилга, уул уурхайн салбарт хүчээ сорьж байна. Хятадын бизнесменүүдийн үйл ажиллагаа


1812 газар авч, монгол дахь худалдааны харилцаа сайжрах тусам монголчуудын зовнил, сэрэмж улам бүр нэмэгдэн байна. Монголчууд өөрийн удам судар, цус генийн цэвэр байдлаа маш их анхаарч дээдэлдэг хүмүүс. Тиймээс монгол эмэгтэйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болоход маш их дургүйлхэхдэг. Гэтэл хятад залуучууд монголд очоод монгол эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлтэй болох, бүр гэр бүл болох нь цөөнгүй. Мэдээж зарим нь биеэ үнэлэгчтэй орооцолдох, эсвэл охидуудыг ивээн тэтгэх гэх мэтийн ёс бус үйлдэл ч зарим нь хийж байгаа байх. “Нэг монгол охин хятад залуутай хамт амьдарч байгаад түүнээсээ болоод үсээ хусуулсан гэнэ лээ” гэж нэг монгол хүн надад хэлсэн юм. үнэндээ монголчуудын энэ хандлагыг ойлгох тийм хэцүү биш. 2.7 сая хүн амтай энэ улсын хувьд гадаадын цагаачид ихээр орж ирэх эсвэл олон монгол иргэн гадаад хүнтэй гэр бүл болох нь үндэсний аюулгүй байдал хийгээд цусны цэвэр байдалд сөрөг нөлөөлөх нь тодорхой. Намайг сурвалжлага хийгээд явж байхад нэгэн эмэгтэй надаас: “Танай хятад хүмүүсийн олонх нь монголыг хятадын нэг хэсэг гэж үзсэн хэвээрээ юү? ” гэж асуусан юм. Энэ тухай Д.Шүрхүү хэлэхдээ, “Монгол хятадын улс төрийн харилцаа яаж ч сайжирсан монголын ард түмний энэ сэрдэлт, зовнил тийм амархан арилахгүй” гэлээ. Зах зээлийн эдийн засгийн хөгжил, хятад монголын худалдааны харилцаа өдрөөс өдөрт сайжирч байгаа нь монголчуудын энэ зовнилыг эдийн засгийн аюулгүй байдал руугаа хандуулахад хүргэж байна. “Социолизмын он жилүүдэд Зөвлөлт Орос манай байгалийн баялагаас их цөлмөсөн. Чухамдаа одоо бол бүр олон орон манай улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийж байна. Монголчууд энэ байдалд яаж хандах ёстой вэ? Мэдээж юуны түрүүнд өмнөх туршлагаасаа сургамж авч нэг талт биш олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. ” гэж Д.Шүрхүү хэлсэн юм. Бүх талын харилцаа хамтын ажиллагаагаа зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлахгүйн тулд монгол сүүлийн жилүүдэд “Гуравдагч хөрш” гэсэн үзэл гаргах болж, энэ үзлийн дор газар зүйн хил хязгаарыг давж, Америкийг “Гуравдагч хөрш”-өөр зарлаж, Япон, Солонгос, Канад болон Европын орнуудтай идэвхитэй нягт хамтран ажиллах болсон. Түүнээс гадна Монголын газарзүйн онцгой байршил нь ч олон улсын анхаарлыг эрхгүй татах болсон юм. Сүүлийн хэдэн жил Америк, Орос, Катар, Солонгос зэрэг олон улс орон Монголд цэргийн хамтарсан хээрийн сургалт зохион байгуулах болж, дэлхийн улсууд болон олон улсын байгууллагууд монголд эдийн засгийн тусламж дэмжлэг илүү ихээр үзүүлэх болсон. Хэдийгээр Монгол улс Америкийг “Гуравдагч хөрш”-өө хэмээн зарласан боловч ардын амьдрал дунд Америкийн гэхээр зүйл бараг байхгүй. Харин Япон, Солонгосын нөлөө Монголд илүү мэдэгдэхүйц мэтээ. Ажил эхлэх тарах оргил цагуудад Улаанбаатарын замуудаар түгжилдэх машинууд цөм л Япон юмуу Солонгосынх. Ер нь Япон бол Монголын хамгийн том хандивлагч улс юм. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний алдарт “Говь” үйлдвэрийг тэртээх 1970 аад оны үед Японы буцалтгүй тусламжаар барьсан түүхтэй. өдгөө Япон улс Монгол улсад жил бүр буцалтгүй тусламж олгоод зогсохгүй, байгаль орчны олон арван төсөл хэрэгжүүлж байгаа юм. Япончууд гурил, будаа, өдөр тутмын хэрэглээний бараа зэрэг маш хүмүүнлэг тусламжийн бараа Монголд нийлүүлэх юм. Бас болоогүй, тусламжийн бараа болгоны дээр Япон Монголын найрамдал гэсэн шошготой. Монголын алдарт Сумоч


1813 Асашёрү Японд маш нэр хүндтэй нэгэн тул Японы Сумо монголд нэгэнтээ маш олон хүний талархлыг хүлээсэн спорт болж чаджээ. Түүнээс гадна олон арван мянган монгол залуу Солонгост ажилладаг бөгөөд жилд тэдний эх орон элгэн саданруугаа гуйвуулдаг мөнгөн дүн хэдийнээ хэдэн зуун сая доллороор хэмжигддэг юм. Тиймээс Монголчууд Солонгос улсад элэгтэй. Монголын ардын хувьсгалын дурсгалын цогцолбороос холгүйхэн том хэмжээтэй алтан бурхан сүндэрлэх бөгөөд түүнийг мөн Солонгосууд барьж өгсөн ажээ. Монголын уул уурхай, орд газрын ашиглалт дээр Хятад улс Баруунаас хоцорч байна. Хэдийгээр Монгол улс гадаад харилцааны олон талт бодлого хэрэгжүүлж байна гэх боловч эдийн засгийн жинхэнэ бодит хөгжлийг олохын тулд Хятадтай хамтрах ёстой гэдгийг Монголчууд сайн мэднэ. Газар зүйн байршлаас шалтгаалан Монгол улс уул уурхайн эрдэс баялагаа нэг бол Орос руу эс бөгөөс Хятад руу л гаргах хоёр замтай. Орос өөрөө байгалийн эрдэс баялаг ихтэй, түүнийгээ гадаадад гаргах гарц ч олонтой учир Монголын байгалийн баялагийг ашиглах хэрэгцээ тийм их биш. Тиймээс Монголд ямар улсын ямар компани үйл ажиллагаа явуулж, олборлолт хийлээ ч эцсийн хэрэглэгч нь яахын аргагүй Хятад болж таарч байгаа юм. Монголын уул уурхайн олборлолт ашиглалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд тоогоор олон байгаа ч Орос, Канад, Австралийн компаниуд шиг нөлөө бүхий байж чадахгүй байна. “Монголд химийн ховор элемент болох Ураны баялагийн нөөц асар их. Одоогоор Ураны олборлолт, ашиглалтын лиценз Оросын компаниудын гарт байна. Хятад Монголын хилийн зурвасаас 80 километрт орших алт зэсийн орд Оюутолгой өдгөө ашиглагдаагүй байгаа дэлхийн цөөн том ордуудын нэгд тооцогдож байна. Энэ жилийн 10 дугаар сарын 6-нд Монголын засгийн газар Канадын Айвенхоу Майнз болон Австралийн Рио Тинто компаниудтай тохиролцоонд хүрч, олборлолтын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. ” гэж монголд уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн хятад бизнесмен хэлээд тэрээр мөн цааш нь: “Монголын уул уурхайн салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Бид оройтойгүй байгаа ч, бас олборлож байгаа маань бага байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээ авахад, энэ орд цагтаа Монголын эдийн засгийн 1/3 –ийг дангаар үүрч явсан. Түүний нийт зэсийн хүдэрийн 90-ээс илүү хувь нь Хятад руу экспортлогдсон тоо байдаг. Хэдий ийм ч өнөөдрийг хүртэл нэг ч Хятад компани монголын талтай томоохон ордуудын ашиглалт дээр хамтын гэрээг хийгээгүй л байна. ” гэж ярьсан юм. Д.Шүрхүү хэлэхдээ, “Гадаадын компаниудын үйл ажиллагаа монголд нийгмийн олон сөрөг асуудлуудыг бий болгож байгаа. Тухайлбал, зарим компани орд ашиглах лиценз хуурамчаар үйлдэх, олборлолт хийсэн газраа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчин сүйтгэх гэх мэт. Монголын уул уурхайн салбарын тухайд гэвэл дөнгөж л хөлд орох гээд мөлхөж буй хүүхэд мэт нялх байна. ” “Монголд дэвшилтэт технологи, шилдэг менежмент хэрэгтэй. Гэвч энэ тал дээр Хятад уул уурхайн компаниуд Барууныг гүйцэх болоогүй байна.”


1814 Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд 2009 оны 11-р сарын 05 Шанхай хот. Өдрийн сонин. 2010.04.20 Хятадын Коммунисг намын Шинжаан-Уйгар дахь хорооны нарийн бичгийн даргыг өөрчиллөө БНХАУ-ын Шинжаан- Уйгарт өнгөрсөн оны зун уйгарчууд хятадуудыг эсэргүүцсэн цуглаанхийсэн. Энэ үеэр мөргөлдөөн гарч ойролцоогоор 200 хүн амь үрэгдсэн билээ. Шинжаан-Уйгарын нийслэлд мянгаад цэрэг татан оруулж, хүч хэрэглэсний эцэст нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Энэ хэрэгт хүмүүсийн холбоотой хэргийг шүүн хэлэлцэж ялын дээд хэмжээ оноосон билээ. Үндэстэн хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй энэ хэрэг явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж, Хятадын эрх баригчид ч нэлээд шүүмжлэлд өртсөн. Саяхан Хятадын Коммунист намын Шинжаан- Уйгар дахь хорооны нарийн бичгийн дарга Ван Лэ Цюанийг ажлаас нь чөлөөлж, оронд нь Чан Сун Сянийг томиллоо. Хятадын албаны хүмүүс яагаад ийм шийдвэр гаргасан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ орон нутагг намаа төлөөлөн ажиллаж байгаа хариуцлагатай ажилтнуудыг үе, үе сэлгэдэг нь Хятадын эрх баригчдыи боловсон хүчний бодлогын нэг онцлог гэж болно. Хэдийгээр ажиллаж байсан бүс нутгийн байдал нэлээд ээдрээтэй байсан ч Ван Лэ Цюанийг Бээжин рүү татаж албан тушаал ахиулсан ажээ. Өөрөө хэлбэл бослогыг нухчин дарж чадсаных нь шагнал гэж тайлбарлах ажиглагч ч байна. Нөгөө талаас түүнийг үзэн яддаг иргэд Шинжаанд их болсон тул төв рүү татсан ч талтай. Түүнийг Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төр эрх зүйн комиссын нарийн бичгийн даргын орлогчоор томилсон юм. Түүнийг Шинжаан-Уйгарт ажиллаж байхад албан тушаалаас нь огцруулахыг нэг бус удаа шаардаж байсан гэдэг. Гэсэн хэдий ч 16 жил тэр Үрүмчид ажиллажээ. Ван Лэ Цюан нь БНХАУ- ын дарга Ху Жинтаотой залуучуудын байгууллагад цуг ажиллаж байсан итгэлтэй нөхдийнх нь нэг юм байна Харин ажиглагчид Шинжаан-Уйгарын удирдлагыг солих болсон нь өнгөрсөн зун болсон хэрэг явдалтай холбоотой хэмээн үзэж байгаа. Ван Лэ Цюан нь 1994 оноос хойш түс бүс нутагт намаа төлөөлөн ажилласан. Түс бүс нутаг нь Түвдийн дараа ордог Хятадын эрх ба- ригчдын анхаарлын төвд байдаг. Түвд, ШинжаанУйгарт ижил төстэй зүйл үүд ч нэлээд байдаг гэдгийг судлаачид байнга онцолдог. 1940-өөд онд Шинжаан нь Зүүн Туркестаны Бүгд Найрамдах улс гэгддэг байсан. Тиймээс уйгарчуудын сэтгэлийн мухарт Хятадын бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс байгуулах хүсэл үргэлж байсаар ирсэн. 1949 онд Шинжаан БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсноос хойш гарсан өөрчлөлтүүд нь нутгийн уугуул иргэдийн дургүйцлийг төрүүлдэг аж. Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадын зүүн нутгаас хан үндэстнүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй явуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар Шинжаан-Уйгарын хүн амын 45 хувь нь уйгарчууд бол 40 хувь нь хан үндэстэн. Хамгийн гол нь хан үндэстнүүд уйгаруудаас илүү давуу эрх эдэлдэг тухай нутгийн уугуул иргэд үргэлж гомдоллодог. Хамгийн гол нь уйгарчуудад автономит эрхийг


1815 эдлэх боломж олгохгүй байх явдлыг тогмол барьж ирсэн юм. Түвд, Шинжаан- Уйгар зэрэг өөртөө засах орнуудад удирдах албанд хэнийг томилох гэдэг нь Хятадын эрх баритчдын хувьд чухал асуудал байдаг. 16 жил намаа төлөөлөн ажилласан Ван Лэ Цюаний халааг Жан Чун Сян авахаар болжээ. Өдгөө 57 настай тэрээр Хэнан мужаас гаралтай. 1973 оноос Хятадын Ком- мунист намд хүчин зүтгэж байгаа бөгөөд орон нутагт олон жил ажилласан юм байна. Өнгөрсөн долоо хоногг болсон Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны хурал дээр Шинжаан- Уйгарын өөртөө засах орныг хөгжүүлж. байдлыг тогтвортой болгох асуудлыг авч хэлэлцсэн юм. Ю.ДЭЛГЭР Өдрийн сонин 2010.04.28 ШАНХАЙД ”ЭКСПО-2010” НЭЭГДЭВ Дэлхийн "ЭКСПО-2010" гэх өргөн хүрээтэй үзэсгэлэн нээгдлээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийг БНХАУ-ын дарга Ху Жиньтао зарлав. Технологийн дэвшилд зориулагдсан үзэсгэлэн зургаан сарын турш ажиллах ба энэ үеэр түүний ажиллагаанд 189 орон оролцох юм. Тэднээс 49 орон нь өөрсдийн хөрөнгөөр үзэсгэлэнгийн байр бариулсан байна. Шинэ байрнуудын нийт талбай нь 5,5 кв.км болжээ.Үзэсгэлэнгийн нээлтэд Францын мерөнхийлөгч Николя Саркози зэрэг дэлхийн 20 лидер ирсэн байлаа. Оросыг Аж үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко төлөөлсөн байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Орос үзэсгэлэнд оролцохдоо 1,5 тэрбум рубль зарцуулна гэж мэдэгдсэн байв. "ЭКСПО" үзэсгэлэн 159 жилийнхээ түүхэнд анх удаагаа хөгжиж буй оронд болж байгаа аж. Үзэсгэлэнг 70-100 сая хүн үзнэ гэсэн тооцоотой байгаа. "ЭКСПО-2010" үзэсгэлэнд Хятадын оруулж байгаа хөрөнгө оруулалт 60 тэрбум ам.доллар болсон байна. Энэ хөрөнгө нь 2008 оны Бээжингийн олимпийн зардлаас илүүтэй. 2010-05-01 https://news.mn/r/518850/ Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хэлэлцээ хийв БНХАУ-д төрийн айлчлалаар хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр Шанхай хотод боллоо. БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг угтан мэндчилж, хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулсны дараа хүндэтгэлийн тавцанд байр эзлэхэд Монгол Улс, БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа БНХАУ-ын хүндэт харуулын дарга илтгэл өргөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар хүндэт харуулын өмнүүр явж мэндчилэв. БНХАУ-ын дарга Ху Жинтао мөн Тэргүүн хатагтай Х.Болормааг тусгайлан угтаж мэндчиллээ.


1816 Угтан авах ёслолд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан яваа УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан, УИХын ТББХ-ны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг төлөөлөгчид, хятадын талаас ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Шэнжэн, ХКН-ны ТХ-ны Тамгын газрын дарга Лин Жихуа, ХКН-ны ТХ-ны Бодлого судалгааны хүрээлэнгийн Ван Хулин, Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо, Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Чан Пин, Худалдааны сайд Чэнь Дэмин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хуняо нар оролцов. Угтан авах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ хөрш зэргэлдээ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой урт хугацаанд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг сайшаан тэмдэглэв. Харилцан тохирсон дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд санхүү, техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Хятад улсын зүгээс үзүүлсэн тусламжийг үр дүнтэй болгоход хамтран ажиллахыг санал болгов. БНХАУ-ын дарга Ху Жинтао , тус улсын зүгээс Монгол Улсад шинээр 40 сая юаны тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэлэлцээний үеэр мэдээлэв. Мөн хүмүүнлэгийн салбарын солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсыг бүс нутагтаа илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хятадын тал хүсэн хүлээж байгааг БНХАУ-ын дарга Ху Жинтао цохон тэмдэглэв. БНХАУ-д анх удаа зохиогдож байгаа Шанхай Экспо дэлхийн үзэсгэлэн нь хөгжиж буй улсуудын өөрийгөө таниулж, сурталчлах чухал боломж болохыг тэмдэглэж, Монгол Улсыг энэ үзэсгэлэнгийн үеэр хятадын ард түмэнд өөрийгөө таниулах боломжийг өргөн ашиглахыг урив. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад уул уурхай, мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байгааг мэдээлж, бэлэн бүтээгдэхүүнийг Хятад улс болон бусад зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай тээвэр, түүний дотор дамжин өнгөрөх тээврийн асуудал онцгой чухал байгааг тэмдэглэж, энэ талаар хамтран ажиллах санал дэвшүүллээ. Мөн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд БНХАУ-ын талаас арилжааны зээлийн шугам нээх боломжийг судалж үзэхийг хүсэв. Мөн тэрээр, Монгол Хятадын хоорондын харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэхэд хоёр орны ард түмний түүх, ялангуяа үндэсний билэгдлийн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандах нь чухал болохыг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдаж байгааг сайшаав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, байгаль орчныг хамгаалах, уур


1817 амьсгалын өөрчлөлт, цөлжилт байгалийн гамшигтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал дэвшүүллээ. Хэлэлцээрийн үеэр мөн бүс нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор Төв болон Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Хятад улсын талаас, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Хятадын харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх нь хоёр талын хамтын зорилт гэдгийг цохон тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ху Жинтаог тааламжтай цагтаа Монгол Улсад хариу айлчлал хийхийг урив. БНХАУ-ын дарга Ху Жинтао, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд амжилт хүсээд урилгыг талархан хүлээн авч Монгол Улсад дахин айлчлахдаа баяртай байх болно хэмээн мэдэгдэв. Хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал ӨМӨЗО-ны Хөх хотоос үргэлжлэх болно. Өнөөдөр сонин. 2010-05-01 Unuudur.mn “Шанхай Экспо-2010” шинэ амжилт тогтоов 159 жилийн өмнө Лондон хотноо анх удаа тухайн үеийн Англи Улсын аж үйлдвэрийн хөгжил дэвшлийг дэлхий дахинд таниулах зорилгоор зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн 140 өдөр үргэлжилж, 6 сая хүн үзэж байлаа. Түүхэн урт удаан хугацааны турш, дэлхийн олон оронд зохиогдож байсан Экспо, 1970 онд Японы Осака хотод дараагийнхаа шинэ амжилтыг тогтоож, 64 сая хүн үзэж байсан юм. Харин өнөөдөр БНХАУын Шанхай хотод нээлтээ хийсэн Экспо, олон шинэ дээд амжилтыг тогтоохоор байна. 2000 онд Германы Ханновер хотноо зохиогдсон Экспод 172 орон оролцсон нь хамгийн их оролцогчтой үзэсгэлэнгээр тооцогдож байсан бол энэ удаад Шанхайд 189 орон, олон улсын 57 байгууллага буюу нийт 246 оролцогч бие даасан павильонтой оролцож байна. Эдгээр орнуудаас 22 орон нь БНХАУ-тай дипломат харилцаагүй орон байгаа юм. “Сайхан хот-Сайхан амьдрал” уриатайгаар зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд 20 орчим орны төрийн тэргүүн ирж оролцсоны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Н.Саркози, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак, ЕХны Комиссын дарга Х.М.Бароссо нар байлаа. “Шанхай Экспо 2010” –ын нээлтийн ажиллагаа харь гаригийн хөлгийн загвараар хийгдсэн Шанхайн соёлын төвд болж, нээлтийн ажиллагааг 8 мянга гаруй тусгай төлөөлөгч үзэж сонирхсон бөгөөд, нээлтийн ёслолын хөтөлбөрийг дэлхийд алдартай шоу менежер болох Дэвид Аткинс найруулсан байна. Нийтдээ 2300 гаруй жүжигчин нээлтийн ажиллагаанд оролцсоны дотор алдарт кино од Жэки Чан, Японы дуучин Шинжи Танимура, алдарт төгөлдөр хуурч Лан Лан, дуурийн алдарт дуучин Андреа Бочелли нар оролцлоо. Энэ үдэш Шанхайн тэнгэрт 57 мянган ёслолын буудлага буудаж, дэлхийд хамгийн томд тооцогдох 280 метрийн урттай дэлгэцээр баярын үйл ажиллагааг үзүүлж байсан юм.


1818 “Шанхай экспо 2010”-ыг зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар 6 сарын турш 70 сая хүн үзэх гэнэ. Экспог зохион байгуулахад Хятад улсын Засгийн газар 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн нээлтийн үеэр хэлснээр, Хятад улсын хөгжил цэцэглэлтийг дэлхий дахинд харуулсан гайхамшигтай арга хэмжээ ийнхүү нэгээр нэмэгдлээ. Том , бага гэлтгүй аль ч улс орны хувьд энэ үзэсгэлэн нь улс орноо дэлхий даяар сурталчлах том боломж болж байна. Э. УРАНЦЭЦЭГ 2010.05.02 https://news.mn/r/9469/ “Экспо-2010”-ыг 70 сая хүн үзнэ Хятадын Шанхай хотноо өнгөрсөн баасан гаригт “ЭКСПО-2010" олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ удаагийн “ЭКСПО-2010" нь “Сайхан хот-сайхан амьдрал" нэртэйгээр явагдаж байгаа юм. Олон улсын үзэсгэлэнг БНХАУ-ын дарга Ху Жинтао нээж үг хэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаа хоёр цаг үргэлжилж, 8000 хүн үзэж, дэлхий даяар телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Тус үзэсгэлэн анх удаа хөгжиж буй оронд зохиогдож байгаа юм. Хятадын тал Шанхай хотын ойролцоо “ЭКСПО-2010"-т зориулан 5,28 ам дөрвөлжин километр талбай засаж тохижуулсан байна. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 200 орон болон олон улсын байгууллагууд оролцож байгаа. Ирэх аравдугаар сарыг дуустал ажиллах "ЭКСПО-2010'-ыг 70 сая хүн үзэж сонирхоно гэсэн тооцоог зохион байгуулагчид гаргачихаад байгаа аж. Нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын дарга Ху Жинтаогоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Европын Комиссын тэргүүн Жозе Мануэль Баррозу, Армен. Мальта зэрэг орнуудын төрийн тэргүүнүүд оролцжээ. Бээжингийн олимпоос илүү их төсөвтэй Олон улсын “ЭКСПО" үзэсгэлэн нь XIX зууны сүүлчээс эхлэн нийтдээ 159 дэх удаагаа болж байгаа. Энэ удаад 25 компани ивээн тэтгэж байгаа бөгөөд нийт 60 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь Бээжингийн олимпийн зардлаас хавьгүй их юм. Ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилж олон хүн үзэх тул зохион байгуулагчид нь байнга өөрчилж зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хотын оршин суугчид эрүүл, тохилог орчинд амьдрах хүсэлтэй гэдгийг харуулах явдал. Өнөө үед хотын оршин суугчдын тоо байнга өсч байгаа. 1950 онд манай дэлхийн хүн амын 29 хувь нь хот суурин газар амьдарч байсан бол энэ тоо бараг 55 хувьд хүрчээ. Тиймээс дараах дөрвөн гол зорилтыг дэвшүүлжээ. Үүнд 1. Хот болон хөдөөний оршин суугчдын уялдаа холбоо, хамтын ажиллагаа 2. Хотын эдийн засгийг сайжруулах 3. Хотын янз бүрийн соёлуудыг хооронд нь уялдаатай болгох 4. Хотыг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, техникийг ашиглах Харин үзэгчдэд зориулан ганцаарчилсан, бүлгийн гэсэн хоёр янзын тасалбар гаргасан


1819 хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн юм. Уржигдар буюу хамгийн эхний өдөр “ЭКСПО2010" үзэсгэлэнг 350 мянган хүн үзэж сонирхсон бөгөөд хүмүүс хэдэн цагаар дугаарлан зогсч байжээ. Өдрийн сонин. 2010.05.03 Айлчлалд дарагдсан Хятад орон Монгол Улсын Ерөнхийлогч Ц Элбэгдорж гэргий болон бусад албаны хүмүүсийн хамт өмнөд хөршид эургаа хоногийн айлчлал хийгээд ирлээ. Энэ талаарх албан ёсны мэдээлэл тухай бүртээ төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Харин айлчлалын эргэн тойрон дахь сонин хачнаас тэмдэглэснээ хүргэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд бид Бээжин хотноо буув. Цаг агаарын байдал бодсоноос тэс өөр хүйтэн зэврүүн уур амьсгал өмнөөс угтлаа. Бээжингийн төрийн зочид буудлын цогцолбор манайхаар бол Их тэнгэр л юм даа. Тэнд айлчлалын багийнхан буудаллалаа. Эргэн тойрон битүү ногоон цэцэрлэгээр хүрээлүүлсэн цогцолборын төвд нуур цөорөм ч байгаа харагдана. Эндээ төвхнөчихөөд Бээжингийн баруун өмнөд дүүрэгт байрлах бумбын ёсны нэгэн сүмд зочлов. Нэр нь Цагаан-Үүлийн сүм. Сүмийн ард байсан Манчунь бумбын бунхан энд хадгалагдаж байдаг юм байна. Тэрээр Чингэс хаанд бараалхаж бумбын шашны талаар айлтгаж байсан түүхтэй нэгэн. Чингэс хаан амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон шашныг сонирхож тэргүүнүүдэд нь захидал илгээн уулзаж байсан юм билээ. Тэдний нэг нь Чанчунь бумба. Түүний өрнө этгээдэд зөрчсөн тэмдэглэлийг дагалдан явсан шавь нь бичиж үлдээсэн байдаг гэнэ лээ. Сүмийн хананд Чанчунь бумбын эзэн Чингэстэй уулзаж байх үеийг дүрслэн харуулсан сийлбэр баримлууд байх юм. Эндээс тэр үеийн түүхийг төвөггүй уншихаар тийм уран нарийн хийжээ. Чингэс хаанаас түүнд илгээсэн урилга захидлын эх хувийг ч өдий хүртэл хадгалж ирсэн байна. Эх хуулбарыг нь харин манайд өгөхөө амлаж байлаа. Сүмийн хашаа бүхэлдээ хүжийн утаанд сүүмэлзэж, энд тэндгүй мөргөл үйлдсэн хятадууд багширна. Эдний ёсоор бол их билэгтэй сайн өдөр тохиосон нь энэ байжээ. Хөгшин залуугүй уугисан хүж толгой дээрээ өргөн сүмдээ залбиран мөргөх юм. Ер нь бумбын шашинтнуудын албан ёсны тоо байхгүй. Гэхдээ 10 сая орчим сүсэгтэн бий гэсэн тойм тоотой. Ерөнхийлөгч энэхүү сүмийг ийн онцгойлон сонгож сонирхоод Хятад дахь өөрийн улсын Элчин сайдын яам руу хөлгийн жолоо залсан юм Хүндэтгэн хүлээн авсан, монгол оюутан, яамны албатуудтай уулзаж айлчлалынхаа зорилгын чиг шугамыг тов тодорхой хэлээд авна лээ. Гол нь Хятадаар дамжин өнгөрөх тээврийн хөнгөлөлтийн асуудлыг нааштай шийдэж, түүхий эдээ дотооддоо боловсруулж Хятадын зах зээлд гаргах тал дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа юм байна. Мөн түүхий эдээ дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулахад Хятадын зүгээс тусламж дэмжлэг хүсч байгаа аж. Энэ санаагаа Монгол, Хятадын бизнесийнхний чуулга уулзалтад оролцохдоо ч давтсан. Манай бизнес эрхлэгчид тэнд нэлээд очсон харагдсан. Хятадын талынхан


1820 монголчуудын хэлсэн үг бүрт ач холбогдол өгч байгаа нь илт. Нам жим суух хэвлэлийнхэн манайхныг үг хэлэхэд сар хийтэл босч нэгд нэгэнгүй бичлэг хийж байгаагаас нь тодорхой. Гэтэл Хятадын олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн удирдлага өөрийн улсын эдийн засаг хурдацтай өсч байгааг үгийнхээ эхэнд цохсон. Гэхдээ өнгөрсөн 2009 он Хятадын эдийн засгийн хувьд XXI зуунд байгаагүй их ээдрээтэй жил байсныг онцолсон ч төвөггүй даваад гарснаа бахархан тэмдэглэж гаргасан гэдгээ дахин давтан сануулж байлаа. Энэ бүхнийг сонссон Ерөнхийлөгч Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вен Зябаотой уулзахаар манайхаар бол Засгийн газрын ордон руу нь хөдөлсөн юм. Ер нь Хятадын төр засгийн орднууд цөм эртний хэв маягаа хадгалсан байх юм Ордны хашаа багахан хэмжээний тосгоны дайтай. Ийн уулзалтаас уулэалтын хооронд хөврөх төрийн айлчлалын цуваа хотын гудамжаар өнгөрөх тэр агшинд төв замуудын уулзварт хашигдсан хүмүүс шоргоолж шиг харагдана. Хятад гүрний хүн ам хязгааргүй их гэдэг нь аргагүй эндээс мэдрэгдэнэ. ‘Шанхай экспо”-гийн нээлт дөхсөнийг хэлэх үү Бээжин хотод дэлхийн улс орнуудын төрийн айлчлалын цуваа, тасрахгүй байгаа бололтой. Тэр хэрээр Бээжинчүүд хэсэгтээ хөл хорионд ороод авсан байх. Хятадын төв талбайгаар дайран явах замд Монголын туг намирч байвч харин буцах замд Францын дал- баагаар солигдсон байх жишээтэй. Тэр ч бүү хэл төв талбайд олноор хурсан хүмүүсийг хараад манайх шиг иргэний хөдөлгөөнийхөн нь жагсчихаж хэмээн дуу алдан шоглох энүүхэнд байсан юм. Я.МӨНГӨНЦЭЦЭГ Өдрийн сонин. 2010.05.06 Айлчлалд дарагдсан Хятад орон /үргэлжлэл/ Хятад улс "Шанхай экспо"-д үнэхээр гайхуулж байлаа. Тэд Дорнын титэм нэртэй барилгыг зөвхөн үзэсгэлэнд зориулан босгожээ. 5000 жилийн тэртээх Хятадын уламжлалт дүнзэн зан- гилаа өрлөгийг харуулсан энэ байгууламжийг орчин үеийн архитектурын гайхамшиг хэмээн нэгэнтээ дүгнээд эхэлчихэж. Дотор нь цахилгаан шатаар ийш тийш зорчих нүсэр харшид хя- тадууд техник технологийнхоо дэвшлийг бахдан үзүүлж байна. Хятад улсын түүх бүхэлдээ байшингийн хананд буусныг нүдээр харж, чихээр сонсоод алмайрахаас өөр яалтай. Эртний хятадуудын арилжаа наймааг тэнд “амьдаар” нь үзүүлж байна. Элдэв төрлийн сүйх тэрэгнүүд нааш цааш сүлжилдэн давхиж байна. Хятад аялгуу, хятад хүмүүсийн орилолдох дуутай хоршин сонсогдох нь тэр үед очсон мэт санагдах аж. Харин цааш явбал орчин үеийн хятад айлын амьдрал ямар болсныг дэлгэцээр харуулж байна. Өнөө цагийн сайхан хот, сайхан амьдралыг технологийн дэвшлээр үзүүлж чаджээ Тэгвэл япончууд юу дутахав. Робот бүтээх технологийнхоо дэвшлийг нэг шатаар ахиулан хийл хөгжим тоглуулдаг болсон байна. Зургийн аппаратыг гар утас болгон ашиглаж, хайсан зүйлээ олчихдог хэрэгсэл болгон хувиргажээ. Цахилгаанаар явдаг автомашин. мэдрэгчээр ажилладаг теле- визор гээд орчин үеийн технологи ямар түвшинд хүрснийг бүрэн харуулж байв. Өвөр Монголчууд л гэхэд Монголын түүх соёлыг бүрэн илэрхийлсэн байх юм. Монгол ахуй, түүх, соёл уламжлалыг дэлгэцнээ дүрсжүүлэн үзүүлж


1821 байна билээ. Түүний ард морин хуурч, уртын дуучид урлагийн номер үзүүлж монгол дуугаар ая өргөж байлаа. Монгол гэдэг улсыг манайх биш өвөр монголчууд тэнд дэлхий нийтэд таниулахуйц зүйл хийчихжээ. Ийн халаглах хүн айлчлалын багт олон байсан юм. Адаглаад технологийн чиглэлээр суралцаж буй оюутан за- луус, эрдэмтэн багш нараа дайчлаад жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол хэмээн манайхан харамсч байв. Ийм боломж хангалттай байсныг ч ярьж байлаа. Учир нь Шанхай экспо"-д аятай таатай оролцох нөхцөлийг нь хангах гэж төрөөс 300 сая доллар өгсөн. Хятадын талаас нэг сая юанийн тусламж үзүүлсэн. Гэвч зохион байгуулагч болох Худалдаа аж үйлдвэрийн танхи- мынхны мэддэг архи, ноолуураа аваачаад хямд төсөр аргаар эвтэйхэн нүд хуурчихаж. Бараа таваар дэлгэсэн орон тэнд Монголоос өор байгаагүй. Тэд зөвхөн орчин үеийн технологийн дэвшлээрээ гайхуулцгааж байсан юм Харин орой нь болсон ‘Шанхай экспо'- гийн нээлтэд оролцохоор ирсэн дэлхийн долоон орны төрийн тэргүүнээс БНХАУ-ын дарга Ху Жинтао зөвхөн Франц, Монголын Ерөнхийлөгчийг онцлон хүлээж авсан билээ. Үүгээрээ дэлхийн 70 сая хүн үзэж сонирхох энэ үзэсгэлэн Монгол Улсад ямар том боломж олгож буйг сануулаад байх шиг. Гэвч манайхны байгаа байдал нэг тиймэрхүү. Энэ бүхнийг нүдээр харж, харьцуулсан монгол хүн бүр ‘Шанхай экспо"-гийн хотхоноос сэтгэл гундуухан гарахаас өөр яах билээ. Хятад улс тэр үдэш болсон “Шанхай экспо”- гийн нээлтээрээ дэлхий нийтийг Бээжингийн олимпоос хойш дахин алмайруулж чадсан юм. Нээлтийн маргааш Хятадын дарга Ху Жинтао манай Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авлаа. Тэдний хийсэн төрийн дээд хэмжээний хэлэл- цээрээр хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлэн, өргөжүүлэх талаар яригдсан. Харин уулзалтын төгсгөлд ноён Ху Жинтао манай улсад 40 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо хэлсэн байлаа. Үүний дараа бүх Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дарга Зя Ципиньтэй уулзахаар хөлгийн жолоо залсан юм. Манайхаар бол УИХ- ын дарга, Хятаддаа бол дөрөвдүгээрт тооцогдох төрийн албан тушаалтан нь юм билээ. Ерөнхийлөгч түүнтэй уулзахаар очиход дагалдан яваа сэтгүүлчдийг хянаж шал- гах ажил өмнөх хэлэлцээрүүдийнхээс илүү нарийн санагдав. Үүдэнд хамтдаа зогсох хятад сур- валжлагчдын биднийг заан шивнэн инээлдэх нь тааламжтай санагдсангүй. Харин хэлэлцээрийн үр дүн сайн, хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шинэ боломжууд бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн. Үүний дараа алдарт "Дорнын сувд’ телевизийн цамхгаар зочлов. 468 метр өндөр энэ хүү телевизийн цамхаг Азидаа номер нэг гэнэ. Шанхайн санхүүгийн төв хотын өнгө үзэмжийг тодорхойлох гоёмсог өндөр барилгуудын дунд байрлах эл цамхгийг үзэж сонирхох гэж дотоод, гадаадын жуулчид тасралтгүй ирдэг. Тэд ийшээ орохын тулд уртаас урт дараалалд зогсдог юм байна. Харин Ерөнхийлөгч тэнгэр баганадсан энэ цамхгийн 263 метрийн өндөрт гарлаа. Жилийн өмнө шинээр ашиглалтад орсон энэ давхрын хана шал нь бүхэлдээ шил юм. Хэдэн тоннын даацтай, хичнээн ч хүнийг даах чадалтай гэх боловч түүн дээгүүр алхахаас нэг л зүрхшээм ажээ. Гэвч Шанхай хот эндээс тэр чигээрээ алган дээр тавьсан мэт харагдах нь гайхалтай. Үзэж харах зүйл үүгээр барагдахгүй. Дараагийн давхарт зочилбол мөн л Хятад улс өөрийн түүхээ харуулсан кино хийчихсэн түүнийгээ хананд жижигрүүлсэн


1822 хэлбэрээр үзүүлж байх жишээтэй. Хятадын ард түмний амьдралыг дүрслэн харуулсан лааны тосон баримлууд хаа сайгүй харагдаж байлаа. Үзэсгэлэнт Шанхай хотод өнгөрүүлсэн хоёр хоног ийн өндөрлөөд айлчлалын сүүлчийн өдрүүд Өвөр монголд үргэлжлэх байв. НУТАГ ЗААГЛАГДСАН МОНГОЛ АЙЛ ХӨх хотод тавдугаар сарын 1-ний орой буулаа. Хэдхэн жилийн дотор өнгөө засч Хятадын тэргүүлэх хөгжилтэй хотуудын зиндаанд дүйж очсоныг байшин барилгууд нь илхэнээ илттэнэ. Эдийи засгийн үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд гайхмаар өсч байгааг эдийн засагчид шагшиж байлаа. Сүүлийн найман жилийн турш ДНБ-ийхээ өсөлтөөр нэгд жагсаж байгаа юм байна. Хурдны, ачааны, галт тэрэгний замуудыг шинээр тавьж цэцэглэн хөгжиж байна Энэ нь ч аргагүй гэнэ. Өвөр Монголын одоогийн дарга бол Ху Жинтаогийн суудлыг ирээдүйд авахаар бэлтгэгдэж буй нэгэн аж. Тэрээр Хятад гүрнийг тэргүүлээд явах чадвартайгаа энэ хэдэн жилүүдэд харуулж чадаж буй. Үүнийх нь баталгаа Өвөр Монголын богино хугацааны хөгжил дэвшил ажээ. Харин уг хотод Монголын соёлын өдрүүд зохиогдоно. Түүний нээлтэд Ерөнхийлөгч оролцохоор ирж байгаа нь энэ. Тэнд нээгдсэн Монголын гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхлоо. Өвөр Монголын музейгээр зочиллоо. Үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн өөрсдөөрөө бахархдаг манайд байхгүй динозаврын музей тэнд байна. Эзэн Чингэсийн нутаг хэмээн цээжээ дэлддэг манайд байдаггүй түүхийн музей тэднийд л байна. Хүннү, Сүннүгийн үе, хөгшид өвгөдийн минь нутгийг бодитоор нь харахуйц зүйлсийг тэнд байгуул- чихаж. Лааны тосон баримлаар цөмийг нь урлачихсан байна. Чадаж байгаа тэдэнтэй юу ч ярих билээ. Дэмий л гайхах бас атаархах, харамсах бас дургүйцэх л зэрэгцэж байв. Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн үйл ажиллагаатай танилцахад ч дээрх бүхэн дав- тагдаж байсан. Манай улсад дөрвөн жилд нэг удаа болдог Монгол хэл судлалын судлаач, эр- дэмтдийн чуулганыг эднийх жил болгон зохиож байна. Эх орондоо ярих боломж олддоггүй учраас манай эрдэмтэд энд ирж судалгааныхаа нарийн ширийнээс хуваалцдаг гэсэн. Энэ бол тэдний буруу биш. Хэл, өв соёлоо хамгаалахын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, нандин бүхнээ харсаар суугаад алдаж буй төрийн алдаа биз. Тэгээд ч зогсохгүй өвөр монголчууд телевиэээр явуулж буй нэвтрүүлгийнхээ зарим бичгийг кирилл үсгээр өгдөг болсон гэнэ лээ. Харин Хөх хотын салхин сэнсний үйлдвэр Ерөнхийлөгчийг үүдээрээ оруулаад гаргах нээ. Энэ нь технологийнхоо нарийн ширийнийг нууцалж байгаа мэт сэтгэгдэл л үлдээсэн юм. Эндээс га- раад төрийн тэргуүн Өвөр Монголын удирдлагатай уулзсан. Орой нь Монголын соёлын өдрүүдийн нээлт боллоо. Монголын ардын болон язгуур урлаг, орчин үөийн дуу хөгжмийг тэр үдэш толилуулсан. Хар сарнайн Амараа, дуучин Б.Болд, “Гурван охин” хамтлаг Өвөр монгол залуусыг шуугиулаад авна лээ. Үнэхээр ч энэ тоглолт монголчуудын Шанхайгаас гээж ирсэн гундсан сэтгэлийг сэргээм бахархалтай байсан. Өөдрөг сэттэлээр тэтгэгдсэн айлчлалынхан өглөө нь Өвөр Монголын малчин айлд зочлохоор жирийлгэв. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харьяат баруун сөнөд хошууны Эрээн нуур сумын малчин Лантуугийнд зочлохоор ийн тал хээр нутгаар хөндлөн гулд давхилаа Зах нь харагдахгүй цэлийх талаар айлчлалын цуваа сүнгэнэх нь Монгол нутагтаа яваа мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Эх орны минь тасархай энэ нутгаар ингэж давхих юмсан гэж их эртнээс бодож


1823 байснаа Ерөнхийлөгч нуугаагүй. Гурван цаг гаруй явсны эцэст зорьсон айлдаа ирлээ. Өмнийн говийг санагдуулам үргэлжилсэн шар талд ардаа байшинтай, угалз хуар болсон бүрээстэй шовгор цагаан гэр харагдлаа. Малын хотоо модоор бус шавраар барьсан энэ айл Лантуу гуайнх болж таараа. Мон- гол дээлээр гоёсон улаа бутарсан хүүхнүүд гэрийн гадаа эгнэн жагсч, айл хотнынхон тойрон бүчжээ. Өөр хоорондоо “Ерөнхийлогч аль машинаас буух бол, ямар хүн байгаа бол хэмээн ши- вэр авир гэх нь сонсдоно. Гэрийн эзэн Лантуу гуай гэж тос даасан бор өвгөн Ерөнхийлөгчийг тосч уулзаад байшин руу урьж оруулав. Түүний ярих хэлэх үгэнд өмнө зүгийн аялга огтхон цухалзсангүй. Царай төрхийг нь харахнээ ч гүндүүгүй монгол өвгөцуүлийг санагдуулах аж. Өвөр Монгол айлыг өөрөөр төсөөлөн суусан бидний бодол андуу ташаа байсныг сая мэдлээ. Манай хөдөө талын жирийн монгол малчин айлаас ялгараад байх юм ердоө ч алга Нутаг зааглагдсан ч монголоороо үлджээ. Лантуу гуайнх 1000 гаруй малтай. Голдуу сөнөд угсааны хоньтой гэнэ Хүүгийнхтэйгээ нэг хотонд аж төрдөг тэрнэр хөгшнийхөө хамт энэ байшинд амьдардаг аж. Гэрт нь зочилсон Ерөнхийлөгчтэй Лантуу гуай ийн хөөрөлдөв. Ерөнхийлөгч: Сайхан хаваржиж байна уу та? Лантуу: Сайхан хаваржиж байна.Та сайн явж байна уу Ерөнхийлөгч:Сайн явж байна. Өвөлжөө ямар байв даа Лантуу: Жаахан зутруу байлаа. Одоо харин мал төллөөд эхэлчихлээ (Ногоо гараагүй л байна. Шуурга ихтэй байх юм. Ерөнхийлөгч: Хавар болоод нүүдэл суудал хийх гэж байна уу Лантуу: Байшингаа нураагаад нүүнэ гэж байхгүй. Суурин газраа л байх юм. Газрыг өрхөд нь малыг хувьд нь өгчихсөн юм. Ерөнхийлөгч: Энэ газар таны эээмшлийнх гэсэн үг үү. Өөр малчин энд нүүж ирвэл яах вэ? Лантуу: Хоорондоо ярилцана. Дураараа орж ирэхгүй л дээ. Ерөнхийлөгч: Малынхаа ноос ноолуур, махыг яаж борлуулдаг вэ Лантуу: Сайн дурын арилжаачид ирж авна Ерөнхийлөгч: Эндхийн мах их үнэтэй гэж сонслоо Лантуу:Тийм байвал малчид бидэнд тустай юм даа Ерөнхийлөгч: Морь унж байна уу Лантуу:Адуунд дуртай. Гэхдээ уяж чаддаггүй Ерөнхийлөгч: Идэш уушаа яаж бэлтгэж байна Лантуу: Хавартаа нэг тарган үхэр төхөөрөөд борц хийдэг юм хэмээн ярихад Ерөнхийлөгч хөө- рөг зөрүүлэхээр ухасхийхэд Лантуу гуай ‘найтаах хэцүү тамхи татдаггүй' хэмээгээд ёс болгон үнэрлээд өгөв. Ширээн дээр нь шар будаа, аарц тэргүүтэн тавьсан харагдана. Өглөөний цайных нь гол идээ эд гэнэ. Нүүгэлтэн өтгөн шаргал сүүтэй цай, бууз, битүүлгээр ирсэн зочдоо дайлах нь Цагаан сарыг санагдуулав. Лангуу гуайн мал нь бэлчээрт гарсан гэнэ. Бэлчээрлэх талд нь хамар хатгах өвс харагдахгүй. Элсэн тал үргэлжлэх аж. Харин малын хотондоо цөөн хэдэн боодол өвс тавьжээ.


1824 Салхи ихтэй элсээр шуурсан Монголын хаврыг санагдуулам тийм нэг өдөр ийн жирийн нэг монгол малчныд үдлээд Эрээн хотыг зорин гарав Өмнөд хөршид хийх айлчлалаа тэнд цэглээд эх орондоо харих байсан юм. Я.МӨНГӨНЦЭЦЭГ Өдрийн сонин. 2010.05.07 АН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна Ардчилсан намын еронхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй намын нарийн бичгийн дарга нар болон ҮЗХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Коммунист намын урилгаар, Хятадын нийслэл Бээжин хотыг зорилоо. Долоо хоногийн хугацаатай хийгдэх уг айлчлалаар ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Ван Жайру болон тус намын төлөөлөгчидтэй уулзаж, яриа хэлэлцээр хийх юм. Мөн ХКН-ын Төв хорооны удирдагчтай уулзан, ажил хэргийн яриа өрнүүлэх аж. Ардчилсан намын төлөөлөгчид ирэх долоо хоногт Монголдоо ирэх юм байна Өдрийн сонин. 2010.05.20 Вэнь Зябаогийн айлчлал мягмар гаригт эхэлнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао зургадугаар сарын 1-нээс хоёр хоногийн хугацаатай манай улсад айлчлал хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрбээр мягмар гаригийн 14.45 цагт Буянт- Ухаа дахь ‘Чингэс хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн онгоцоор ирэх юм байна. Албан ёсны зочин БНХАУ-ын Ерөнхий сайдыг Сүхбаатарын талбайд Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябо албан ёсны айлчлалынхаа өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхана. БНХАУын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдыг тус улсын Гадаад хэргийн сайд Ян Жечи, дэд сайд Жан Жишюнь болон Худалдааны сайд, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга зэрэг албаны бусад хүмүүс дагалдан ирэх аж. Г.ЭРДЭНЭ Өдрийн сонин. 2010.05.29 Юй Хун Яо: Монголчууд түүхий эдээ нутагтаа боловсруулж, нэмүү өртөг шингээхийг бид дэмждэг


1825 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай улсад айлчлах гэж байгаа билээ. Энэ айлчлалын омнө тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яотой ярилцлаа. -Ерөнхий сайд Вэнь Зябао маргааш манай улсад хөл тавих гэж байна. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь юу байх бол? -Манай улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсад анх удаа айлчлах гэж байна. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааны шинэ жарны эхлэлд болж байгаагаа- раа онцлог. Уг айлчлалаар хоёр улсын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтам- жийг хадгалах, хоёр ард түмний хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, бүх салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг урагшлуулан чухал ач холбогдолтой айлчлал болно гэж үзэж байгаа. Энэ айлчлалын үеэр Ерөнхий сайд Вэнь Зябао Ерөнхий сайд С.Батболдтой албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж, хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Мөн Ерөнхийлогч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д Дэмбэрэл нарт бараалхаж хоёр талын харилцаа болон хамтран сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох болно. -Ер нь сүүлийн үед манай хоёр орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч нар тогтмол харилцан айлчилдаг болоод байх шиг.. -Тийм ээ. Хоёр орны өндөр дээд албан тушаалтнууд харилцан айлчлал хийж, уулзалдаж байгаа Энэ он гараад л гэхэд Ерөнхий сайд С.Батболд Боаогийн чуулга уулзалтад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шанхай Экспо 2010"-ын нээлтийн ёслолд тус, тус оролцож, манай улсад төрийн айлчлал хийсэн. Одоо манай Ерөнхий сайд айлчилж байна. Ер нь хоёр улсын удирдагчид тогтмол уулзалдаж, цаг тухайд нь санал бодлоо солилцох нь хоёр талын харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд чухал түлхэц өгдөг. Манай улсын Засгийн газар Монгол Улстай харилцаагаа эрүүл саруулаар хөгжүүлэхийг чухалчлан үзэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн байдал, ард түмнийх нь сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үздэг билээ. Монгол Улсын Засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүн чиглэл болгож, Хятад улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудалд тууштай дэмжлэг үзүүлж, Тайвань болон Түвдийн асуудлаар "Нэг Хятад" бодлогыг баримталж ирсэнд Хятадын тал сайшаан талархдаг гэдгийг хэлэх нь зөв байх -1994 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Монголд айлчилж байсан. Түүнээс16 жилийн дараа Хятадын Ерөнхий сайд манайд ирэх гэж байна. Хоёр Ерөнхий сайдын айлчлалын энэ хугацаанд манай хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлтүүд гарсан бол? -Сүүлийн жилүүдэд хоёр улсын сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа тасралтгүй хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо өдрөөс өдөрт идэвхжиж байна. 1998-2008 онд гэхэд л хоёр улсын худалдааны эргэлт 243 сая ам.доллараас хоёр тэрбум 438 сая ам.доллар хүртэл өссөн гэхээр нэг ойлголт төрж байгаа байх аа. Яахав дэлхийн санхүүгийн хямралын


1826 улмаас 2009 онд худалдааны эргэлт жаахан буурсан ч эргээд өсч байна. Мөн худалдаанаас гадна ашигт малтмал, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа. Хятадын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлийг баяжуулж, Монголын баялгийн бүтээгдэхүүн бас л Хятадын эдийн засгийн хөгжилд тусгалаа өгч байна. Манай хоёр улс газар зүйн хувьд хөрш зэргэлдээ, эдийн засгийн хувьд харилцан нэгийгээ нөхөх шинжтэй, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асар их нөөцтэй. Хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж буй энэ цагт хүмүүсийн солилцоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. 2009 онд БНХАУ-д зөрчсөн монголчуудын тоо давхардсан үзүүлэлтээр 700 мянга байсан бол Монголд зөрчсөн хятад иргэдийн тоо 200 мянгад хүрсэн. Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техник эрүүл мэнд гээд бүхий л салбарт хамтын ажиллагаа тасралтгүй нэмэгдэж байгаа. Түүнчлэн Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоо байнга нэмэгдэж, монголчуудын хятад хэл сурах эрмэлзлийг нь дэмжиж хятад хэлний сайн дурын багш нар илгээж эхэлсэн. 2008 онд Монголд байгуулагдсан МУИС-ийн Күнзийн институт амжилттай явж хятад хэлтэй боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Удахгүй Улаанбаатар хотноо Хятадын соёлын төв ашиглагтад орох юм. Энэ төв нь Хятад Монголын соёлын солилцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь ойлгомжтой -Манай улсын хувьд томоохон донор орны нэг нь танай улс байдаг. Өнгөрсөн зудын үеэр ч тусламжийн гараа сунгаж байсан..? -Өнгөрсөн өвөл манай улсын хойд нутгийн хэд хэдэн мужид гамшиг болж байсан хэдий ч Монгол Улсад нүүрлэсэн зудын хохирлыг багасгахад туслах зорилгоор манай Засгийн газар арван сая юанийн өртөг бүхий эд материалын тусламжийг нисэх онгоцоор Улаанбаатарт шуурхай тээвэрлэж ирүүлсэн. Саяхан манай Чинхай мужийн Юйшүд газар хөдлөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч. Еронхий сайд эмгэнэлийн цахилгаан утас илгээж, танай Засгийн газраас 50 мянган ам доллар хандивласан. Зовох цагт нөхрийн чанар таниг дана гэж монголчууд хэл- дэг. Ийнхүү нэг нэгэндээ тусалсаар ирсэн нь хоёр ард түмний найрамдлыг харуулж байгаа хэрэг юм л даа. -Манайхан сүүлийн үед газрын баялаг болон бусад баялгаа түүхийгээр нь бус эндээ боловсруулж нэмүү өр- төг шингээн гаргах тал дээр илүү анхаарах болоод байгаа л даа... -Монгол Улс өорийн үйлдвэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогголцоог бий болгох. түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингээхийг Хятадын тал дэмжиж байгаа Хятадын тал “Засгийн газар, аж ахуйн нэгж бие дааж ажиллах, зах зээлийн шугамаар явах" гэсэн чиг бодлогыг баримталж, "харилцан ашигтай, хамтдаа хөгжих” зарчмын үндсэн дээр Монголын талтай хамтран ажиллах болно. Холбогдох салбар чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийг бидний зүгээс үргэлжлүүлэн дэмжиж ажиллана. Ер нь манай хоёр улс олон улс болон бүс нутгийн асуудлаар адил төстэй байр суурьтай байдаг. Монгол Улсыг ШХАБ. АСЕАН-д элсэн орохыг Хятадын тал дэмждэг. Мөн АСЕМ, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагаа, Их Түмэн гол төслийн хөгжлийн хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны хүрээнд Монголын талтай хамтран ажиллахад бэ- лэн байгаа бөгөөд энэ хамтын ажиллагаанд Монгол Улс улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найддаг.


1827 -Хоёр улсын харилцаа дээд, дунд түвшиндээ харилцан ойлголцож, хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ зарим иргэдийн дунд үл ойлголцох явдал гараад байх юм... -Бид Монголд ажиллаж амьдарч байгаа иргэддээ хууль ёсыг сахиулан амьдрахыг шаарддаг. Хэрэв тэгж чадахгүй тохиолдолд хатуу сануулж, засч залруулж ажилладаг. Манай улсын иргэдийн амь насанд халдсан хэд хэдэн тохиолдлыг цагдаагийнхан цаг алдалгүй илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байгаа. Ер нь хуулийн хүрээнд хууль ёсны дагуу харилцан ойлголцож ажиллах нь чухал юм. Э.ЭНЭРЭЛ Өдрийн сонин. 2010.05.31 Хятадын Ерөнхий сайд сэтгүүлчийн асуултад хариулахгүй гэжээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао өнөөдөр 15.45 минутад Буянт- Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн онгоцоор ирэх ажээ. Тэрбээр хамгийн түрүүнд Сүхбаатарын талбайгаар зочилж хүүхдүүдэд баяр хүргэх юм байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог хүндэтгэн угтах ёслол Сүх- баатарын талбайд болж Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа албан ёсны уулзалтууд эхэлж гэрээ хэлэлцээр үзэглэнэ. Мөн зургадугаар сарын 2-нд Монгол-Хятадын эдийн засгийн чуулга уулзалт болох юм байна. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь Зябаогийн айлчлалын бүрэлдэхүүнд хоёр сайд, хоёр дэд сайд багтжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жөчи, Худалдааны сайд Чень Дэмин, Гадаад хэргийн дэд сайд Жан Жишюнь, Соёлын дэд сайд Жао Шаохуа нар Ерөнхий сайдыг дагалдан ирнэ. Мөн сайдын зиндааны нэг эрхэм ирэх бөгөөд тэр нь Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Жан Пин юм байна. Хэвлэлийн бага хурал хийлгэх хэдий ч сэтгүүлчдийн асуултад хариулахгүй, асуулт хариулт явуулахгүй гэжээ. Д.ДОРЖ Өдрийн сонин. 2010.06.01 Улаанбаатар хот Бээжингийн гудамжтай болно БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамж байгуулах талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд захидал солилцов. БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын зам, талбайг Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Бээжингийн гудамж болгохоор тогтсон байна. Солилцох захидал байгуулагдсанаар хоёр улсын Засгийн газар хооронд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай


1828 хэлэлцээрийн дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамжийг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм. http://unuudur.mn/ улаанбаатар-хот-бээжингийн-гудамжтай-болно/ Өнөөдөр сонин. 2010-06-02 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Еронхий сайд Вэнь Зябаогийн айлчлал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай улсад албан ёсоор айлчлахаар хүүхдийн баяртай зэрэгцэн хөл тавьж, өчигдөр айлчлалаа өндөрлөв Ард түмний дундаас гарсан хүн хэмээн хүндлэгддэг энэ эрхэм БНСУ, Японоос айлчлалаа эхэлж Наран улсаас шууд манай оронд газарджээ. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын хувьд манайд 16 жилийн дараа ирж буй харин Вэнь Зябаогийн хувьд анхны айлчлал юм. Тийм ч болохоор хоёр тал уг айлчлалд өндөр ач холбогдол өгч, тэр хэрээрээ бэлтгэлээ базаажээ. Хүүхдийн баярын арга хэмжээ болж байсан Сүхбаатарын талбайд цугларагсад хоромхон зуур хүндэт харуулын цэрэг эрсээр солигдож, хүндэт зочноо хүлээж авахад бэлэн болох үйл явцыг ажиглах өмнөд хөршийн сэтгүүлчид хором бүрийг хальснаа буулгах нь содон тусах. Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдыг Сүхбаатарын талбайд угтан авсан юм. Эрхэм зочин маань Монголын хүүхдүүдийн төлөөлөл- тэй мэндчилж, бас хамтдаа зураг авахуулаад амжив. "Танай улсад ийм баяр болдог билүү' хэмээн хажууд зогсох ССТУ-ийн сэтгүүлчээс яриа өдөхөд “Адилхан ийм өдөр болдог шүү дээ. Хүүхдүүдээ дагуулаад явахаасаа илүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэдэнд зориулсан нэвтрүүлэг их цацдаг’ гэх хариу сонслоо. Угталтын албан ёсны арга хэмжээ өндөрлөж, хэлэлцээр эхлэв. ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЮУ ЯРИВ... Хоёр улсын хоорондын улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлыг уг хэ- лэлцээрийн үеэр ярилцлаа. Далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийн асуудлыг Ерөнхий сайд С.Батболд чухалчилж байсан. Энэ тал дээр хөнгөлөлт үзүүлэх, далайд гарах боомтын тоог нэмэгдүүлэх, хил орчмын бүсэд болон Тяньжинд боомт, бусад боломжтой боомт хүртэл авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг Вэнь даргаас хүслээ. Ерөнхий сайдын энэ хүсэлтийг тэрбээр нааштай хүлээн авч, холбогдох албан тушаалтнуудтайгаа ойрын үед ярилцана гэдгээ амлав. Мөн Монгол Улсын Засгийн газраас Хятадын талд гардуулан өгсөн "Ялтан шилжүүлэх гэрээ”-г ойрын үед байгуулах саналыг БНХАУ- ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нааштай шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн 50 САЯ ЮАНИЙН ТУСЛАМЖ Ноен Вэнь Зябао уулзалтын үеэр манай улсад 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдлээ. Батлан хамгаалах салбарт мөн 10 сая юанийн тусламж ирж байгаа аж. Эдгээр тусламжийг харилцан тохирсон төсөлд зарцуулах юм байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутны хотхон’- ы хүрээнд ШУТИС-ийн төслийг БНХАУ дэмжиж


1829 буцалтгүй тусламжийн зохих хэсгийг зарцуулах, таван жил дараалан ма-най 60 залууг хүлээн авч айлчлуулах мэдээг дуулгав. Бас Засгийн газрын тэтгэлгээр ирэх таван жилд 2000 оюутныг нэмж сургахаар болжээ. ЕСӨН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Айлчлалын үеэр хоёр тал харилцаа хамтын ажиллагааны есөн баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс товч дурдвал Хилийн дэглэмийн тухай анх удаа гэрээ байгуулав. Ингэснээрээ хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээгшинэчлэн байгуулах юм байна. Хил хамгаалах, хилийн зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ажээ. Мөн цөмийн энергийн салбарт хамтран ажиллахаар боллоо. Ингэж гарын үсэг зурснаараа хоёр улсын салбарын байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт цаашид хэрхэн хамтрах талаар нэгдсэн ойлголттой болох ажээ. УЛААНБААТАР БЭЭЖИНГИЙН ГУДАМЖТАЙ БОЛНО Манай улсад байх тус улсын Элчин сайдын яамны урд талын зам, талбайг Бээжингийн гудамж болгохоор болжээ. Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр уг гудамжийг тохижуулах юм байна. БИЗНЕС ФОРУМЫН ЧУУЛГА БОЛЖ, СОЁЛЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Айлчлалын хүрээнд эдгээр арга хэмжээ болсон. Бизнес форумын хувьд Хятадын талаас 170 гаруй бизнесмэн Ерөнхий сайдаа даган иржээ. Энэ үеэр БНХАУ- ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд манай улсын уул уурхайн томоохон төслүүдэд Хятадын аж ахуй нэгжүүдийг оролцуулах сонирхлоо илэрхийлж байв. 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300 сая амдоллар дээр нэмж олгохоор шийдвэрлэснээ энэ үеэр мэдэгдэж байлаа. Хоёр улсын хооронд худалдаа эдийн засгийг хөгжүүлэх өргөн боломж байгаа ч үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн яриа нэлээд анзаарагдаж байсан. Харин Хятадын соёлын төв “Сеntral Tower- ийн долдугаар давхарт нээгдлээ. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 4-8 дугаар ангийн хятад хэлний ангийн сурагчид Вэнь Зябао даргатай хятадаар ярьж, бас хятад дуу дуулж сонирхуулж байв. “Та нарын хэллэг хятад хүнээс ялгагдахгүй байна' гэх магтаалыг энэ хүүхдүүдэд хэлсэн тэрбээр тэдэнд компьютер, принтерийн хамт бэлэглэхээ мартсангүй. Тун шахуу хөтөлбөртэй яваа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн албан есны айлчлал ийнхүү өндөрлөлөө. Уул усаар холбогддог манай хоёр ард түмэн гэх үгсийг амнаасаа олон унагах энэ эрхэм айлчлалынхаа хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай мөн уулзаж,санал бодлоо солилцсон АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД... Вэнь Зябао гэж хэн бэ Хятадын хэвлэл мэдээллээр гарсан түүний тухай мэдээллээс товч дурдъя. Инженер геологич мэргэжилтэй түүнийг соёлын хувьсгалын үеэр хамгийн хоцрогдмол гэх Ганьсу мужид томилсон нь түүний ид шидийг жинхэнэ шалгасан гэдэг. 14 жилийг энэ мужид өнгөрөөхдөө өөрийн авьяас чадварыг дээд албан тушаалтнууддаа харуулж чадсан аж. 1982 онд тус улсын Геологи, ашигт малтмалын нөөцийн сайд тус мужид айлчлан, Вэнийн мэргэжлийн өндөр түвшинг магтан Ганьсу мужийн ашигт малтмалын амьд газрын зураг


1830 хэмээн нэрлэж байсан гэдэг. Дэн Сяопин ирээдүйтэй залуу боловсон хүчнийг хайж байсан нь Вэньд албан тушаал ахихад түлхэц болсон ч гэж үзэх нь бий. Намын төв хорооны хэрэг эрхлэх газрыг тэргүүлж байх хугацаандаа Ху Яо Бан, Жао Зыян, Зэнь Зэминь гэсэн гурван ерөнхий нарийн бичгийн даргын нүүрийг үзсэн түүнийг “Улс төрийн сүйрлийн үеэр тэсч гарах мастер" хэмээн нэрлэжээ. 1989 онд оюутны хөдөлгөөний үеэр нэрээ маш цэвэрхэн авч гарсан гэх мэдээлэл ч бас дагаж явдаг юм билээ. Ерөнхий сайд болсноосоо хойш нийгэм рүү чиглэсэн бодлогынхоо ачаар ард түмэндээ нэр сайтай. Тэрбээр Хятадын 2500 хошууны 1800-гаар нь ороод амжсан аж. Хоёр хүүхэдтэй. Хүү нь Бээжингийн мэдээллийн технологийн том компанийн захирлаар ажилладаг бол, хүргэн нь нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй Хятадын толгой баяны нэг, Зарим улс төрийн ажиглагчид Вэнь Зябаог Ху Жинтаог залгамжпах хүн гэлцдэг. СЭТГҮҮЛЧИД ОРДОНД ОРОХ ЭРХЭЭ ХАСУУЛАВ Ерөнхий сайдаа дагаж Хятадын 80 гаруй сэтгүүлч хүрэлцэн иржээ. Тэд хувцаслалтандаа нэг их анзаарсангүй юу, эсвэл амжсангүй юу ямартай ч ихэнх нь жинс өмсч, пүүз угласан нь төрийн хамгаалалтын албаныханд таалагдсангүй. Тэдний ордонд орох эрхийг хассанаар тэнд болсон үйл явдлаас хоцорсон. Дотоодын сэтгүүлчдэд хатуу шаардлага тавьдаг төрийн хамгаалалтын алба энэ удаа дотоод гадаад гэж ялгасангүй шаардлага тавив. Харин Вэнь дарга айлчлалаа Мьенмараар үргэлжлүүлнэ. З.ОЮУНБИЛЭГ Өдрийн сонин. 2010-06-02 Монголчуудын эрх хятадад, хятадуудын эрх Монголд зөрчигдвөл яаж шийдвэрлэх вэ? Манайхны хамгийн ихээр зорчиж, худалдаа үйлчилгээ явуулдаг улс бол БНХАУ. Нэг ёсондоо бид тус улсын хэрэглэгч Тэгвэл монгол хүн тус улсын нутаг дэвсгэр дээр эрх нь зөрчигдвөл асуудлыг БНХАУ-ын хэрэглэгчийн хуулиар шийдэгддэг. Энэ нь мэдээж монголчууд бидэнд таатай санагддаггүй. Тэгвэл цаашдаа энэ асуудлыг ямар байдлаар шийдвэрлэж байх талаар хоёр орны мэргэжилтнүүд ярилцан тохиролцоонд хүрэхээр семинар хийж байна. Монголын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ), БНХАУ-ын үйлдвэр худалдааны газар хамтран ийнхүү нэг ширээнд суусны үр дүнд зөвхөн монгол иргэд гэлтгүй хятадын иргэд Монголд эрх ашиг нь зөрчигдвөл тухайн хүн хаана ямар байгууллагаас, яаж хохирсон, ямар байгууллагад хандах вэ гэдгийг тодорхой болгож өгөх гэнэ. Эхний удаад БНХАУ-тай энэ асуудлаа ярилцаж цаашдаа байнгын харилцаатай ОХУ, БНСУ зэрэг улс оронтой хамтран ажиллаж хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэх болно гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах тодотгов. Хэрвээ БНХАУ-ын үйлдвэр худалдааны газар. Монголын ШӨХТГ-ууд харилцан тохиролцоонд хүрвэл иргэд гадны оронд явахдаа ямар эрх үүрэг эдлэх ёстой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Дээрх байгууллагууд нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг аж. Энэ хүрээнд


1831 БНХАУ- ын Үйлдвэр худалдааны газраас ШӨХТГ-т 12ширхэг компьютер бэлэглэж, өчигдөр гардуулж өглөө. Д.ЦОЛМОН Өдрийн сонин. 2010-07-27 Авлигатай тэмцэх сургалтад хамрагдаж байна Хятадын хойд хэсгийн намын сургуулиудад төрийн албан хаагдчад зориулж тусгай хичээл зааж байна. Авлига авахгүй байхын тулд өөрийгөө хэрхэн эзэмдэх тухай урлагт сургах уг хичээл “Авлигын эсрэг тайчи‘ хэмээх нэртэй аж. Хичээлийн хөтөлбөрт бясалгал, дорнын байлдааны урлаг, хүчний дасгалууд багтжээ. Энэхүү сургалтад хамрагдсанаар албан хаагчид авлигаас хэрхэн зайлсхийх арга барилд суралцах гэнэ. Хойшид авлигатай тэмцэхтэй холбогдуулан хатуу хуулийг мөрдөх болсон. Уг хуулиар хахууль авсан, мөн нэг сая ам доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө луйвардсан этгээдэд цаазын дээд хэмжээ оноохоор тусгагдсан байдаг. Мөн тус улсын телевизээр өдөр бүр энэ талаар нэвтрүүлэг явуулдаг байна. Одоотийн байдлаар авлигатай холбоотой хэргээр 10 мянган хүнд ялын дээд хэмжээг гүйцэтгэсэн бол 120 мянган хүн 10-20 жил хорих ял авчээ. Тус улсад энэ талаар хатуу бодлого явуулж байгаа ч мөнгө шамшигдуулах явдал газар авсаар байгаа. Тодруулбал, цагтаа Хятадын хамгийн баян хүний нэгд тооцогдож байсан бизнесмэн эр Хуан Гуанюу гэгчид өнгөрсөн онд тус улсын шүүх авлига авсан, бирж дээр хууль бус ажиллагаа явуулсан гэх хэргээр 14 жил хорих ял ногдуулсан юм. Зөвлөлийн сайд Вэнь Зябао авлишын эсрэг өргөн хүрээний кампанит ажил явуулсаар ирсэн. Саяхныг хүртэл тус улсын эрх баригчид түшмэдүүддээ хувийн орлогоос гадна, төрөл төрөгсдийнхөө орлогын мэдүүлэхийг шаардаж байсан. Гэвч төрийн албан хаагчид орлогын мэдүүлгээ зөөхөн намууддаа тайлагнадаг нь хэт явцуу хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа аж. Өдрийн сонин. 2010-07-30. 5-р нүүрт "ХӨХ НУУР"-ын хүүхдүүд манай оронд амрахаар ирлээ Еронхий сайд, Хүүхдийн толөо үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөх нуур мужийн хүүхдүүд өчигдөр манай улсад ирлээ. Еронхий сайдын урилгаар хүрэлцэн ирсэн “Хөх нуур”-ын хүүхэд залуучуудын төлөөлөл өчигдрөөс эхлэн энэ сарын арван хүртэл Олон улсын хүүхдийн “Найрамдал" төвд амарч "Хөрш орны хүүхдүүд’ хөтөлбөрт хамрагдах юм байна. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус улсын Сычуань мужийн газар хөдлөлтөд өртсөн 60 хүүхдийг Монгол улсад хүлээн авч, амраасан билээ. Энэ үеэр хөрш орны хүүхэд, за- луучуудын дунд найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор уг арга хэмжээг уламжлал болгох нь зүйтэй хэмээсэн аж. Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь


1832 Зябоагийн өнгөрсөн эургадугаар 1-2-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд С Батболд тус улсын "Хөх нуур" мужийн 60 хүүхдийг амруулахаар албан ёсоор урьсан аж. Уг муж нь 5.5 сая хүн амтай бөгөөд дийлэнх нь хятад, түвд болон 100 мянга гаруй монгол үндэстэн оршин суудаг газар юм. Өдрийн сонин. 2010-08-04. 5-р нүүрт Хөх нуурын хүүхдүүд даарахгүи боллоо Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын албан ёсны урилгаар энэ сарын 03-наас 10-ны хооронд БНХАУ- ын Сычуань муж буюу Хөх нуурын 60 хуүхэд манай улсад зочлон, Олон улсын хүүхдийн Найрамдал төв амарч, "Хөрш орны хүүхдүүд" хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Эдгээр хүүхдүүд нь 2010 онд тус мужийн өмнөд хэсгийг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд өртөж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон хэдэн зуун айл өрхийн хүүхдүүдийн төлөөлөл билээ. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд уг гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд манай улсын Засгийн Газраас ээлжит тусламжаа үзүүлж, эцэг эх, гэр бүлийн гишүүдээ алдаж өнчрөн, одоог хүртэл газар хөдлөлтийн гай зовлонг үүрсээр яваа хэдий ч үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болон амжилттай суралцаж байгаа шилдэг сурагчдыг эх орондоо хүлээн авч амруулж байгаа юм. Тиймээс эдгээр хүүхдүүдэд сэттэл санаа болоод эд материалын дэмжлэг үзүүлэх, цаашид ирээдүйдээ итгэх итгэлийг өгөх зорилгоор Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас буцалггүй тусламж үзүүллээ. Сэрүүн уур амьсгалтай, өндөрлөг бүсэд амьдардаг, амьжиргааны түвшин доогуур эдгээр хүүхдүүдийн хувьд өвлийн дулаан хувцас болон цүнх хичээлийн хэрэгсэл, ном товхимол зэрэг нь цагаа олсон тусламж болсон юм. Та бүхэнд мэдээлэхэд Хох нуур муж нь 5.5 сая хүн амтай бөгөөд Хятад, Түвд, Монгол үндэстэнүүд оршин суудаг бөгөөд гурван улсын соёлыг хослуулан шингээснээрээ онцлогтой аж. Мөн тус мужид нийт 100 мянга гаруй Монгол үндэстэн амьдардаг бөгөөд тэднийг “Хөх нуурын Монголчууд" заримдаа 'Дээд Монголчууд" хэмээн нэрлэж заншжээ. Өдрийн сонин. 2010-08-09. 3-р нүүрт Хүнгүй хот -ЭЛСЭН ЦӨЛ БАЙСАН ГАЗАРТ ЗУРГААН ЖИЛИЙН ДОТОР ШИНЭ ХОТ БАЙГУУЛЖЭЭӨвөр Монголын өөртөө эасах орны эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх Бугат, Ордос, Хөх хотоор манай сэтгүүлчдийн баг тойрон аялал хийгээд ирцгээлээ. Аяллын эхэнд Ордос хоттой танилцсан юм. Чингэс хааны сүүлийн үеийн үйл явдал энэ хоттой холбоотой хэмээн түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Орчин үед энэ хот Хятадын эдийн засгийн


1833 хамгийн хөгжилтэй хотуудын нэг болж чаджээ Уул уурхай, жонш, ашигт малтмал ихтэй учраас олборлолт хийгээд нэг өдрийн дотор баяжсан иргэд олон байдаг гэлцдэг юм билээ. Иргэдийнх нь амьжиргаа дээгүүр учраас наад зах нь дэлгүүр, томоохон худалдааны төвүүдийн бараа бүтээгдэхүүн бусад хотуудаас хоёр дахин үнэтэй байдаг юм байна. Биднийг Ордос хоттой танилцах үеэр хаа сайгүй шинэ орон сууцны хороолол, тансаг зочид буудлууд баригдаж байв. Гэхдээ барилгын ажил өдөр, шөнө амралтгүй үргэлжилдэг юм байна лээ. Бараг өдрөөсөө илүү шөнө нь дуу чимээ ихтэй, хотын иргэдийг унтдаггүй юм уу гэж бодохоор. Бидний байрлаж байсан газрын хажууханд нэлээд олон барилга баригдаж байсан болоод ч тэр үү шөнөжин юм зөөж, төмөр хангинаад хоносон юм. Хөх хотоос ирсэн хэдэн хүн ярих нь ээ “Ордос хотод хэдхэн сар болоод ирэхэд өндөр барилгууд олноороо баригдчихсан байх юм аа” гэв. Үнэндээ барилга барина гэдэг эндхийнхний хувьд удаан хугацаа шаардах ажил биш бололтой. Ингэж хэлэхийн учир нь Ордос хот хажуухандаа богино хугацаанд орчин үеийн бүхэл бүтэн шинэ хот байгуулчихсан байв. Өмнө нь хоосон элсэн цөл байсан газарт зургаан жилийн дотор ийнхүү өндөр зэрэглэлийн шинэ хот бүтээжээ. 'Хияа багш‘- ийн хот гэж нэрлэгдэх энэ газар бүтээн байгуулалтаараа дэлхийн стандартад нийцсэн хамгийн орчин үеийн хот болж чадсан байна. Сүүлийн 50 жилд барилга байгууламж хуучрахгүй хэмээв. Энэ гайхалтай хоттой танилцах үеэр нэг зүйл сонирхол татаж байв Бид өдрийн талыг энд өнгөрүүлэхэд гудамжаар нь бараг хүн явсангүй. Албан байгууллагууд нь ч ажиллаж байгаа нь харагдсангүй. Учрыг тодруулбал, энд хүн ам бүрэн суурьшиж амжаагүй байгаа аж. Одооноос зарим нэг иргэд өглөө ирж ажлаа хийгээд орой нь хуучин хот руугаа харьчихдаг гэнэ. Өөроөр хэлбэл, шинэ хот байгуулагдаад бүрэн ашиглалтад орсон ч оршин суугчидгүй байв. Гадны жуулчид, сэтгүүлчид энэ хоттой танилцаад хүн байхгүй байгааг гайхаж сонирхолтой нийтлэл хүртэл бичиж байсан гэдэг. Гэхдээ тун удахгүй Ордосын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөх бололтой. Есдүгээр сарын 1-нд дунд сургуулийн сурагчид шинэ хотынхоо сургуульд шилжин ирж суралцах юм байна. ЧИНГЭС ХААНЫ ТҮҮХТЭЙ БАРИЛГУУД СҮНДЭРЛЭЖЭЭ Ордосын шинэ баригдсан хотын бүтээн байгуулалтын ажил бүхэлдээ Чингэс хааны аж байдал, Ордосын түүхийг дүрслэн харуулсан нь олон улсын томоохон хотуудын анхаарлыг татаж чаджээ. Ирээдүйд энэ хот Ордосын төв хэсэг болохоор бүтээгдсэн учраас хүн амаа бүрэн суурьшуулж тата- хын тулд улсын сургууль, эмнэлэг, соёлын газрыг энд төвлөрүүлсэн байна. Бид эхлээд хотын төв талбайд зочилсон юм. Талбайн хойд талд засгийн газрын гурван ордон сүндэрлэж харин талбайн дөрвөн өнцөгт Чингэс хааны түүхийг харуулсан хөшөөнүүдийг босгосон байв. Тодруулбал, Чингэс хааны дайлаар мордож байгаа болон түүний төрсөн үе, Тататунгаа мэргэдүүдийн хамт ном хаялцаж байгаа хэсэг. Алунгоо эхийн таван хөвгүүнээ сургаж байгаа домгийг өгүүлсэн хөшөөг босгожээ. Тэгээд үүнийг “Чингэс хааны талбай" гэж нэрлэсэн байлаа. Энэ талбайг тойроод цэнгэлдэх хүрээлэн, хэвлэл мэдээллийн газар, сургууль, эмнэлэг зэрэг албаны байгууллагууд сүндэрлэнэ. Эдгээр барилгууд нь бүгд түүх


1834 домог, үндэсний уламжлалт шинжийг тусгасан хэлбэр дүрстэй байв. Тухайлбал: номын сангийн барилгыг гаднаас нь харахад номуудыг ташуу тавьсан мэт харагдаж байв. “Монголын нууц говчоо”, “Алтан товч”, "Ганжуур", "Данжуур". ‘Гангын урсгал" гэсэн түүхэн зохиолыг бэлгэдэн ийнхүү барьсан нь энэ аж. Мөн улсын музей нь Ордос үндэстний малгайн хэлбэртэй бол телевиз, сонины байр нь гэрэл зургийн аппарат шиг хэлбэр дүрстэй байлаа. Орон сууцны хорооллууд нь хотын захаараа байрлаж байгаа бөгөөд иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс эргэн тойрныг нь ойжуулж, байгалийн үзэсгэлэнт байдлыг бий болгожээ. Энэ нь дэлхийн хөгжингүй хотуудын өндөр зэрэглэлийн хорооллуудын түвшинд хүрсэн хэмээн үнэлэгдсэн байна. Мод тарих ажлыг эрчимтэй хийснээр хотын дотор гаднагүй модтой болсон байв. Мөн хотыг тойроод Улаан мөрөн урсч байлаа. Энэ мөрний усыг ашиглан төв хэсэгтээ усан оргилуур хийжээ. Энэ нь 2009 оны дэлхийн хамгийн өндөр оргилдог усан сан болж байжээ. Өвөр Монголын хувьд усны хомсдол чухал асуудлын нэг байдаг байна. Улаанбаатар хотод утаа толгойны өвчин болдог шиг энд усны хомдол хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг байдаг юм байна. Ялангуяа томоохон хотууд усны хомдлоос болж нэлээд хүндрэлтэй байдал тулгардаг аж. Ордос хотын 10-аас дээш давхарт амьдардаг айлуудын бохир ус татагдахгүй. цэвэр ус нь ирж хүчирдэггүй гэнэ. Харин шинэ хотын хувьд бохир усаа 100 хувь цэвэршүүлж бохир усаа 100 хувь цэвэршүүлж. дахин хэрэглэх боломж бүрдүүлж чадсанаар бас нэгэн давуу тал хэмээн үнэлж байлаа. Энэ хотыг еронхий архитекторчийнх нь нэрээр Хияа багшийн хот хэмээн нэрлэжээ. Хияа багш хэмээн үнэлэгдэж ирсэн энэ хүн “Шувууны үүр"-ийг зохион бүтээж байсан аж. ОРДОСЫН ОЛОН УЛСЫН НААДАМ ДЭЭР ДУУЧИН Т.НАРАН АЯ ДУУГАА ӨРГӨВ Ордос хотоор аялах хоёр хоногт олон улсын томоохон наадам зохион байгуулагдсан юм Энэ сарын 11-нд нээлтээ хийсэн Ордосын наадам нь тал нутгийн соёлыг дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа аж. Энэ жилийн наадмын онцлог нь анх удаа олон улсын тал нутгийн орнуудыг оролцуулж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, Хятад. Солонгос, Орос, Монгол Улсын урлаг слортынхон наадацгаах гэнэ. Наадмын нээлтийн ажиллагаанд манайхаас дуучин Т.Наран ая дуугаа өргөсөн юм. Өвор Монголчуудын хувьд Т.Нарангийн дууг дагаж дуулах дуртай богөөд чадалтай, хүчирхэг хоолойтой хэмээн үнэлдэг юм билээ. Ер нь наймдугаар сар Өвөр монголчуудын хувьд найр наадмын сар байсан. Биднийг аялах хугацаанд улс, хотын хэмжээний баяр наадам, спортын тэмцээн уралдаан олон зохион байгуу- лагдсан юм. МОД ТАРИХ ИРГЭДИЙНХ НЬ ҮҮРЭГ БАЙДАГ Өвөр Монголын нутаг дэвсгэр элсэрхэг учир гантай хуурайшилт ихтэйгээс жил дараалан байгалийн гамшигт үзэгдэл элсэн шуурга болж, иргэдийн ажиллаж амьдрахад хүндхэн байсан цаг саяхан байжээ. Тиймээс мод тарих ажлыг сүүлийн хэдэн жил эрчимтэй зохион байгуулж амжилтад хүрсэн байна. Засгийн газрын бодлогоор 2000 оноос эхлэн ойжуулах, мод тарих ажлыг зохион байгуулж ирсэн нь өнөдөр элсээр шуурах ямар байдгийг мартсан гэхэд хилс- дэхгүй. Одоо хот доторх ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг хийж


1835 дууссанаас гадна, хотын гадна талд эргэн тойрон битүү мод тарьжээ. Ордосын иргэд биднийг хотын төвөөс гарган эргэн тойрноо чөлөөтэй харах нэгэн уулан дээр гаргаж тарьсан модоо үзүүлсэн юм. Хүний гараар тарьсан гэхэд итгэмээргүй их мод тарьжээ. Арван хэдэн жилийн дараа энд ирэхэд битүү модтой ой болох нь хэмээн дүгнэх хүн олон байв. Хятадууд хуулиндаа хүн бүрийг мод тарих үүрэгтэй хэмээн заажээ. Түүнчлэн долоо хоногийн нэг өдрийг мод тарьдаг өдөр болгосон нь ийнхүү амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Түүнчлэн иргэдийг мод тарих ажилд татан оролцуулахдаа цалинжуулж байгаа нь оршин суугчдын амьжиргааны түвшинг дээшлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. ҮРГЭЛЖЛЭЛ бий, Х.ЦЭНД-АЮУШ Өдрийн сонин. 2010.08.23. 17-р нүүрт Ерөнхийлөгч Хятадын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв Ерөнхийлогч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиныаод эмгэнэл илэрхийлж захидал илгээлээ. Захидалдаа “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хар мөрөн мужид иргэний агаарын тээврийн онгоц осолдон олон хүний амь нас эрсдэж, гэмтсэнд эрхэмсэг ноён дарга танд болон танаар уламжлан найрсаг Хятадын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. Амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, ойр дотныхонд нь бидний эмгэнэл, гашуудлыг уламжилж өгнө үү“ гэжээ. Өдрийн сонин. 2010.08.27. 2-р нүүрт Олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэнг зохион байгуулна Хятадын гэрэл зурагчдын холбоо болон Чэндэ хотын Жардын захиргаа хамтран “Олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн-2010” арга хэмжээг есдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар болжээ. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид оролцох юм байна. Үзэсгэлэн орчин үеийн гэрэл зурагчдын ур чадвар ямар түвшинд байгааг харуулдгаараа онцлоггой аж. Өнөө жилийн үзэсгэлэнд олон улсын гэрэл зурагчдын 200 гаруй бүтээлийг “Өнгөт ба хар цагаан” ангиллаар шалгаруулахаар болсон гэнэ. Манай улсын тухайд гэрэл эургийн хөгжлийн багагүй түүхтэй. Тэрчлэн уг үзэсгэлэнд "Гамма” агөнтлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж, В Нямгэрэл нар эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Өдрийн сонин. 2010.09.17. 6-р нүүрт Монгол Улсын төрийн далбааг Шанхайн тэнгэрт мандуулсан өдөр ГОВЬ БА ХОТ”


1836 БНХАУ-ын Шанхай хотноо болж буй “Шанхай экспо-2010” дэл хийн үзэсгэлэн өнгөрөгч тавдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн билээ. “Сайхан хот- Сайхан амьдрал" уриатайгаар зохиогдож байгаа тус үзэсгэлэнд 189 орон, олон улсын 60-аад байгууллага оролцож байгаа аж. Улс орон тус бүр нэг одор өөрийн орны өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд манай улсынх “Говь ба хот” нэрийн дор өнгөрөгн даваа гаригт болов. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын төрийн далбааг Шанхайн тэнгэрт мандуулсан юм Энэ өдөр усан бороотой байсан хэдий ч тус хотод суралцаж, ажиллаж амьдарч буй оюутан залуус Монгол Улсынхаа өдөрлөгт ирж оролцсон. ‘Экспо- 2010"-ын төвд болсон өдөрлөгийн гол арга хэмжээ нь монгол ардын дуу, бүжиг, хөөмий. морин хуурын татлага, уртын дууны шуранхай хөөмий, уран нугаралт гээд манай урлагийн гайхамшиг гэгддэг бүтээлүүдийг багтаасан 40 гаруй урлаг, уран сайханчдын тоглолт байлаа. “Товь ба хот” нэр бүхий манай улсын павильонд үндэсний онцлогийг агуулсан бэлэг дурсгалын зүйлүүд, оньсон гэр болон тэрэг, тогло мууд, ноолууран бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьжээ. Мөн үлэг гүрвэлийн өндөг, ноцолдож буй динозаврын яс зэрэг олны анхаарлыг татах үзмэрээс гадна бяцхан тайзтай. Үүний зэрэгцээ богино хэмжээний киногоор манай улсын байгаль, хотжилт болон говьд хуралдсан Засгийн газрын хуралдааныг үзүүлдэг юм билээ. Манай улсын павильоныг өдөрт 20-иод мянган хүн үзэж сонирхдог гэнэ. Зөвхөн ноцолдож буй үлэг гүрвэлүүдийн гэрэл зургийг авах гэж ХБНГУ-аас зурагчид очсон гэсэн. Манай улсын павильоныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулжээ. Байгууламжийг босгоход 600-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулж, тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын зардлыг Хятадын Засгийн газар хариуцаж байгаа аж. Нийт тэрбум орчим төгрөгийн зардал гарч байгаа юм байна. Манай улсын өдөрлөг “Говь ба хот” сэдвийг сонсгосон нь учиртай. Монгол Улсын говийг бүрэн хэмжээгээр нээн хөгжүүлж, ухаалгаар хот байгуулах гэсэн ирээдүйн зорилгыг агуулж, ийм нэрийг сонгожээ. Монгол өдөрлөгт оролцсон төлөөлөгчид Арабын нэгдсэн Эмират улсын павильоноор зочилсон юм. Зочдыг эхлээд хагас дугуй заал бүхий танхимд оруулж, Арабын нэгдсэн Эмират улсын үүсэл, ололт амжилтыг харуулсан богино хэмжээний кино үзүүлсэн. Үүгээр тус улсын анхныЕрөнхийлөгч Рашид элсэн дунд хар алтны том орд бүхий газарт улсаа байгуулсан түүхийг өгүүлнэ. Дараагийн зааланд олон тооны том жижиг проектороор танилцуулгуудыг хийжээ. Мөн дараагийн зааланд 30 технологиор улсынхаа хөгжлийг харуулах юм билээ. Эцэст нь тэдний төлөөлөгчид манай улсын төлөөлөгчдийг арабын өвөрмөц онцлогийг харуулсан дугуй зааланд хүлээн авснаар өндөрлөсөн юм. НЭГ ӨДРИЙН ТАСАЛБАР НЬ 32 МЯНГАН ТӨГРӨГ Англи улс аж үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийг дэлхий нийтэд таниулах зорилгоор 160-аад жилийн өмнө дэлхийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байжээ. Дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн уг үзэсгэлэнг зургаан сая хүн үзэж сонирхож байсан гэдэг. Шанхайд болж буй дэлхийн үзэсгэлэнг 51 сая хүн үзэж сонирхоод байгаа аж. Өөроөр хэлбэл, өдөрт 400 мянган хүн орж гардаг байна. Нэг л өдөр орох тасалбар нь 160 юань Дотогшоо нэвтэрсэн л бол аль улсын ямар ч үзэсгэлэнг үзэх эрх нээлттэй. Улс орнуудын павильонуудыг англи


1837 ца- гаан толгойн үсгийн дарааллаар байрлуулжээ. Хаашаа ч явсан шугамын автобусаар үнэгүй зорчиж болно. Үүнээс гадна экспод оролцож буй улс орнуудын төлөөлөл болох100- гаад мянган хүн тэнд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Тэдэнд зориулан орон сууцны зориулалт бүхий 1-2 өрөө зочид буудлуудыг ашиглалтад оруулсан байна. 18 МЯНГАН ОРХ. 200-ГААД ҮЙЛДВЭРИЙН СУУРИН ДЭЭР ЭКСПОГ БАЙГУУЛЖЭЭ Нийт 250 орчим павильон бүхий дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулахад багагүй хэмжээний газар шаардлагатай нь ойлгомжтой. Үүний тулд 18 мянган өрхийг шинэ байранд оруулж, 200-гаад үйлдвэрийг хотоос гаргасан байна. Дэд бүтцийг нь байгуулахаасаа омнө нэг метр зузаан хөрс хуулж, бохирдлыг нь зайлуулжээ. Экспог зохион байгуулахад БНХАУын Засгийн газар 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө гаргасан байна. Дашрамд сонирхуулахад үзэсгэлэнг дуусахаар тэнд боссон барилга байгууламжуудаас тавыг нь үлдээж, бусдыг нь буулгах юм гэсэн. Учир нь орон сууц бүхий зочид буудал болон павильон боссон газрууд аль хэдийнэ нь зарагдсан гэсэн. Орон сууцны нэг ам метр талбайн үнэ манайхаас харьцангуй өндөр юм билээ. Шар мөрний дагуу болон тийшээ харсан цонх бүхий байрны ам мөтр нь 60 мянга, бусад нь 30 мянган юаниар борлуулагджээ. Энэ мэтээр ашигтайгаар дэлхийн үзэсгэлэнг хийж зохион байгуулах нь улс орнуудын хувьд чухал биз Улс орнууд өөрийн улсаа зохион байгуулахын тулд багагүй өрсөлддөг юм гэсэн. Таван жилийн дараа болох дэлхийн үзэсгэлэн Италийн Милан хотноо болох юм билээ. Д.НАВЧАА Өдрийн сонин. 2010.09.20. 4-5-р нүүрт Хятад улс хүн амын бодлогоо өөрчилнө Хятадын эрх баригчид хүн амынхаа бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Тус улсын Гэр бүл төлөвлөлтийн комиссын ахлах зөвлөх ч үүнийг баталсан хэмээн “USA Тоdау" сонин бичжээ. Төрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогыг ирэх жилээс таван мужид туршина. Ингэхдээ эхнэр, нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх гэнэ. Энэ туршилтад 2012 оноос эхлэн Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудаас гадна Хятадын хамгийн том гэгддэг дөрвөн муж хамрагдана. Ингээд 2014 он гэхэд Хятад хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрч эхлэх нь. Гадаадын мэргэжилтнүүд хүн амын шинэ бодлогыг жинхэнэ хятад маягаар хэрэгжүүлж байгааг онцлов. Америкийн Ник- соны нэрэмжит төвийн Хятад судлалын хэлтсийн дарга Дрю Томпсоны ярьснаар 1979- 1992 онд БНХАУ нь зах зээлийн эдийн засгийг яг л ийм маягаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин Ази судлалын мэргэжилтэн Э.Экономигийн ярьснаар хүн амаараа дэлхийд тэргүүлдэг Хятад шиг орны хувьд бодлогоо шинэчлэхээсээ омно ард иргэд нь хэрхэн хүлээж авахыг анхаарах ёстой гэдгийг анхааруулав Тэгээд ч энэ шийдвэр зөв эсэх нь тодорхойгүй байхад төр их мөнгө зарлагадах бодолгүй байна. Хүн амын бодлого нь хятадуудын хувьд нэлээд эмзэг сэдэв. "Нэг айл, нэг хүүхэд" бодлого 1979 оноос эхлэн хэрэгжсэн. Энэ хугацаанд эмэгтэйчүүд хүү төрүүлэхийг эрхэмлэх болсноос хүйсний харьцаа алдагдсан. Тухайн үед ийм бодлого барьж эхлэх шаардлагатай байсан гэдгийг


1838 мартаж болохгүй. Мао Зэдун засгийн эрхийг барьж байхдаа ард иргэддээ хандан аль болох олон хүүхэд төрүүлэхийг уриалж байсан. Гэвч энэ нь эцэстээ улс орны эдийн засагт хүндээр туссан юм. “Нэг айл, нэг хүүхэд” бодлого үндэстэн цөөнх болон тариачдад хамаараагүй Цөөнх үндэстнүүд Хятадын хүн амын арван хувьд хүрдэггүй, харин тариачдын хувьд ажиллах хүч үргэлж хэрэгтэй байдагтай энэ нь холбоотой. Уг хуулинд захирагдахыг хүсээгүй чинээлэг хятадуудын хувьд илүү хүүхэд төрүүлсний торгууль төлсөөр ирсэн. Ингээд судалгаа хийхэд Хятадын хүн амын 40 хувь нь төрөөс хэрэгжүүлж буй хүн амын бодлогод хамаарагдаагүй байна. Хэрвээ Хятадын төр засаг хүн амын өсөлтийг хүчээр бариагүй бол тус улсын иргэдийн тоо одоогийнхоос 400 саяар их байжээ. Шинэ бодлого хэрэгжүүлэх болсон нь хэд хэдэн шалтгаантай. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2050 он гэхэд тус улсын 60-аас дээш настай хүний тоо 438 саяд хүрэх юм байна. Харин 80-иас дээш насных 100 сая аж. Бүр нарийн тоо- цоолбол нэг тэтгэврийн хүнд 1.6 хөдөлмөрийн насны хүн ноогдоно гэсэн үг. Асуудал зөвхөн хүн амын өсөлтөд байгаа юм биш. Хурдацтай хөгжиж байгаа орнуудын хувьд мэдлэг боловсролтой боловсон хүчнээр дутагддаг. Хүн ам олноор суурьшсан томоохон хотуудад энэ нь илүүтэй мэдрэгддэг. Хөдөө орон нутагт тариан талбай дээр ажиллах хүч дутагдалтай. тиймээс ч хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн гэдгийг дээр дурдсан Гэтэл Хятадын хөдөөгийн сургуулиудад олигтой боловсрол олгодоггүй. Ингээд хотод төрж өссөн. Сайн боловсрол эзэмшсэн эалуучууд цөөхөн. Хамгийн гол нь эцэг, эх, эмээ, өвөөгийн халамжид умбаж өссөн ганц хүүхдийн зан ааш дийлдэхээ больж, багаар ажиллах ямар ч чадваргүй хүн болдог. Энэ нь коммунист үзэл сурталд хамгийн ихээр харшилдаг байна. Эрх танхи айлын ганц хүүхдүүд нь нийгмийн тулгамдсан асуудал болсон тул Хятад хүн амын бодлогоо эргэн харахад хүрчээ. ЮДЭЛГЭР Өдрийн сонин. 2010.09.21. 9-р нүүрт Эрээн хотын соёлын өдрүүд үргэлжилж байна БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын соёлын өдрүүд Хан-Уул дүүрэгт боллоо. Энэ өдөр Эрээн хотын соёл урлагийн товчоодын уран бүтээлчид, тамирчид, зураачид Хан-Уул дүүргийн иргэдэд урлагийн тоглолтоо үзүүлж байв Тоглолтыг үзэхээр ирсэн иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонг дүүргэсэн байв Монгол угсаатны үндэсний хувцастай өвөр монголчууд морин хуур, ёочин хөгжмийн гоцлол хамтлаг мэргэжлийн ондөр түвшинд тоглож, мөн “Овоон дээрх уулзалт”, “Тал нуггийн ерөөл", “Би итгэнэ", “Жалам хар” нийтийн болон дуут бүжигчдийн тоглолт гээд нийтдээ арав гаруй урлагийн номер үзүүллээ. Үүнээс гадна Өвөр Монголын зураачдын үзэсгэлэн гарсан байв Фото, гар зураг, зураасан зургийн дөчин найман уран бүтээлчийн үзэсгэлэн гарчээ. Урлагийн тоглолтын дараа тус дүүргийн иргэдэд түүхэн кино үзүүлсэн юм. Энэ арта хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд


1839 өноөдөр Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тоглолт болох юм байна. Сонирхуулахад бүх тоглолт, кино үнэгүй учраас бусад дуүргийн иргэд ч гэсэн ирж үзэж болох ажээ. Хан-Уул дүүрэг Эрээн хоттой найман жилийн өмнөөс хамтын ажиллагаа, найрсаг байдал тогтоосон байна. Ирэх 2011 оны зургадугаар сард Хан-Уул дүүргийн соёлын өдрүүд Эрээн хотод болох гэнэ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн, багш, оюутан солилцохоос гадна хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тал дээр хамтран ажиллахаар төлөвлөсөн байна. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхтүвшин “Эрээн хотын соёлын арга хэмжээний хүрээнд хоёр орны хоорондох харилцаа бэхжиж, төлөөлөгчид улам сайн харилцаатай болж байна Эрээн хотын соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа нь бидний хамтын ажиллагааны эхний алхам юм. Цаашид хөрөнгө оруулалт, бүтээн байгуу- лалтын тал дээр хамтарч ажиллана. Манай дүүргийн хотын төвөөс алслагдсан гэр хорооллын айлуудад худалдааны төв дутагдалтай байиа. Нисэх, Яармагийн иргэд "Нарантуул’ захаас бараа бүтээгдэхүүнээ авч багагүй зардал гаргадаг. Тиймээс бид Эрээн хоттой хамтарч худалдаа үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн 1950-аад оны үед баригдсан шаардлага хангахгуй, халуун хүйтэн усгүй байруудыг нурааж шинэ орон сууц барихаар ярьж байна" гэлээ. Б.ХИШИГБАЯР Өдрийн сонин. 2010.09.23. 17-р нүүрт ЭРЭЭН эдийн засаг Манай улсын гадаад худалдааны 60 гаруй хувийг Хятад улс эзэлж байна. Хорин жилийн өмнө бид хятадуудтай наймаа хийхээр Эрээн хотыг зорьж байсан. Тухайн үед хятадууд ‘ Нээлттэй хаалга '-ны бодлогоо зарлаад арав гаруйхан жил болж байв. Хэдхэн навтгар байшин, цэрэг ногоон хүрэм, цэнхэр өмд, цамцаар ижилдсэн хятад иргэд цэргүүдээсээ мөрдс, зэвсэг- гүйгээрээ ялгарна. Харин монголчууд орос машины карбюратор, дугуй, цэрэг шинель Хятад руу зөөж байв. Эхний ээлжинд гаргасан бүхэн борлогдож хариуд нь маш хямдхан муу архи. уранхай оймс, шаахай Монгол руу орж ирнэ. Тэр нь Монголд 3-4 дахин үнэтэй борлогдоно. Эндээс хятад монгол цөм ашиг хийнэ. Сонирхолтой нь мөнгөгүй хятадууд мөнгөтэй мон- голтой наймаа хийнэ. Тухайн үедээ Хятадын төр жижиг тосгоны ажилгүй иргэддээ гүйлгээгүй бараагаа үнэгүй өгдөг байж. Түүнийг нь монголчууд өндөр үнээр аваад зогсохгүй, тэдэнд хэрэгцээтэй барааг оронд нь өгнө. Эндээс хятадуудын эхний ашиг үүснэ. Монголчууд олсон ашгаа хувьцаа, үйлдвэрлэл үйлчилгээнд зарахын оронд, дахин хятад бараа худалдаж авч байв. Нэгэнт хятадууд ашигтай ажиллаж эхэлсэн тул төр тэднээс татвар авч эхэлжээ. Гайхалтай нь тэднээс авсан татварын 90 хувийг үйлдвэрлэл үйлчилгээний байр барихад зориулжээ. Эхний ээлжинд төр лангуу түрээсэлж байсан бол улмаар дэлгүүр, зоогийн газар, гарааш, орон сууц түрээсэлжээ. Хятадуудын ашиг орлого нэмэгдэх тусам төрийн хураах татвар нэмэгдэнэ. Тэр бүхнийг иргэдийнхээ орлого нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэхэд


1840 зориулна. Ингэснээр хилийн зурваст байрладаг жижигхэн тосгон өнөөгийн Улаанбаатараас хөгжилтэй хот болон хувирчээ. Тэнд утаа байхгүй, мод ногоорно. Гэрэл, үйлчилгээ нь 24 цагаар үргэлжилнэ. Хачирхалтай нь хэдхэн км-ийн зайтай Замын-Үүд хэмээх Монгол тосгонд мод ургахгүйгээс гадна ганц нэг зочид буудлаас өөр зүйл нэмэгдсэнгүй өдий хүрчээ. Манай гадаад худалдааны ихэнхийг дамжуулан өнгөрүүлсэн Эрээн хотын хөгжил бол монгол түүхий эдээс олсон ашгийн зөвхөн орой нь гэж хэлж болно. Тэд манайхаас гаргасан хөдөө аж ахуйн түүхий эдээс багаар тооцо- ход арван тэрбум, уул уурхайгаас 15 тэрбумаас багагүй ногоон олсон таамаг бий. Гэтэл хорин жилийн өмнө утаагүй, захын хороололдоо цахилгаантай байсан Улаанбаатар хот өнөөдөр төвдөө шавсан хэдэн барилгыг эс тооцвол нааштай үзүүлэлт алга. Дээр нь хорин жил түүхий эдээ урагш зөөсөн малчдын амьжиргаа сайжирсангүй. Нийслэлийн олон ашигтай газрууд хятадуудын гарт орсон. Тэд олсон ашгаа уул уурхай, байр, саун, барилга, замд зориулж байна. Түүгээр ч зогсохгүй Монголын байгалийг сүйтгэж хүн амыг, төрийн цагдааг хүртэл доромжилж, эсэргүүцэж байна. Эмгэнэлтэй нь энэ бүхний санхүүжүүлэгч нь Монголын түүхий эд. Дээр нь тэд асар их хэмжээний зээл олгох замаар Монголд түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Энэ бүхэн нь Монголд хэр ашигтай гэдгийг хэн ч тооцоогүй байна. Хятадууд Монголоос олсон бүхнээ эргүүлж Монголд өсгөх боломжтой. Тэднийг өөр ямар ч орон ингэж дураар нь дургиулдаггүй. Төрөөс баталсан төмөр замын өргөн бодлогын царигийг эс тооцвол цаашдаа ч хятадаас өөр худалдааны цонх бидэнд гарахгүй. Байдал ийм байгааг дээр доргүй мэдэж байгаа гэдэг боловч Монголын эдийн засгийн хятадуудад ашигтай тогтолцоо амь бөхтэй оршсоор байна. Гааль татвар, хяналтын бодлогоор урагш гарч байгаа асар их хэмжээний урсгалыг монголчуудад ашигтай болгох бүрэн боломж байгаа тухай хуульчид. эдийн засагчид ярьдаг. Гэвч энэ бүхнийг сонсч байгаа төр байхгүй гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүрх болох шинжилгээний газрын барилгыг Хятадын буцалтгүй тусламжаар барьж байна. Үүнийхээ хариуд эхний ээлжинд монгол цагдааг зодлоо. Дараа нь хэдэн охидыг нэхнэ. Эцэст нь хаягдал бараагаа шахчихаад "Байрыг чинь бид барьж өгсөн” гэж томорно. Монголд байгаа хамгийн муу барааг хятадууд нийлүүлдэг. Харин түүнийг шалгадаг байгуул- лагад ямар байшин барьж өгөхөө хятадууд мэднэ. Нэг хацраа алгадуулаад нөгөө хацраа өгдөг хятадууд нэг л мэдэхэд “Монголын эдийн засаг гэж байдаг юм уу? Манай Эрээний түүхий эдийн бааз болсон шүү дээ" гэх вий. Х.БАТТӨГС Өдрийн сонин. 2010.11.17. 11-р нүүрт Их, дээд сургуулийнхан Ханжоуд зөвлөлдөв БНХАУ-ын Ханжоу хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26- 29-ний өдрүүдэд Дэлхийн их дээд сургуулиудын захирлуудын холбооны Зүүн хойд Азийн салбар зөвлөлийн ээлжит хурал "Хөгжил дэвшил, хамтын ажиллагаа” уриан дор боллоо. Хуралд Монгол Улсын их, дээд сургуулиудын консорциумын дэд ерөнхийлөгч “Шихихутуг” их сургуулийн


1841 захирал, Д.Оюунцэцэг, “Орхон” их сургуулийн ректор, доктор Н.Хажидсүрэн, “Нээлттэй хаалга” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Хурлын үндсэн сэдэв нь Дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замууд, шинэлэг санал санаачилга солилцооны үйл ажиллагааг сайжруулахад оршдог аж. Манай төлөөлөгчид Монгол Улсын дээд боловсролын тогтолцооны оноогийн бай- дал. хөгжлийн чиг хандлага болон Монголын их. дээд сургуулиудын консорциумын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар илтгэл тавьжээ. Даяаршлын эринд гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүчин зүйлийг ашиглан хүрэл- цээтэй санхүүжилт, чадварлаг багш, судлаачдын баг бүрдүүлж, суралцах чадвар, хүсэл эрмэлзэл дүүрэн суралцагсад, орчин цагийн тохилог орчин бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуультай болох санааг хуралд оролцогчид дэмжиж хурлын шийд- вэрийн баримт бичигт тусгажээ. Өдрийн сонин. 2010.12.08. 215-р нүүрт 2011 он Бээжин олон улсын буудлаа нисэх онгоцны буудлаа өргөжүүлнэ Бээжингийн “Шоуду” олон улсын иисэх онгоциы буудал ачааллаа дийлэхгуй байгаа гэнэ. Тиймээс энэ онд дахин орготгохоор болсон тухай ‘China Daily" сонинд өчигдор мэдээлжээ. Өмно нь "Гуравдугаар тсрминаль” гэх оргөтгөл барьж, 2008 оны эуны олимпийн тоглолтын өмнө нээлтээ хийж байсан билээ. Жил бүр тус онгоцны буудлаар 73 сая хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоо байдаг. Харин шинээр баригдах буудлаар жилд 60 сая хүн үйлчлүүлэх гэнэ. Барилгын ажлын төсолд 15 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Мон тус улсын хэвлэлд дурдсанаар 2011 он гэхэд Хятадад шинээр 11 нисэх онгоцны буудал нэмж барих гэнэ. Өдрийн сонин. 2011.01.13 №011 (3713) Монгол, Хятадын хооронд ялтан солилцох боломж нээгдэх нь БНХАУ-аас Монгол Улсад суу- гаа Онц бегөвд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун очигдор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Элчин сайд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаас баталсан Хятад улсыг хөгжүүлэх XII таван жилийн төлөвлөгөөний гол зорилтууд болон Хятадын хөгжлийн өнөөгийн байдал, зорилт, Хятад-Монгол харилцааны сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм. Өмнөд хөрш БНХАУ эдийн засгийн өсөлтөөрөө өнгөрсөн оны сүүлээр дэлхийд хоёрдугаарт оржээ. Энэ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засгийн шинэчлэлийн нээлттэй бодлого явуулсантай холбоотой аж. Ингэснээр өнгөроөч оны эцэс гэхэд ДНБ-ий хэмжээ нь 40 их наяд юань. гадаад худалдааиы эргэлт гурван их наяд


1842 ам.долларт хүрсэн байна. Хэдий тийм боловч нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээгээрээ дэлхийд 100 гаруй орны дараа орж байгаа гэнэ. Тус улсаас баримталж буй зорилтуудын өөр нэг зүйл нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа бие даасан хараат бус, энх тайвны гадаад бодлогыг баримталж, хөгжлийн замаар явж. харилцан ашигтай хамтдаа хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал гэнэ. Ялангуяа Монгол Улсын хувьд маш чухал хөрш бөгөөд сүүлийн жилүүдэд манай хоёр орон улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл боловсролын салбарт хамтран ажиллах үйл явц эрчимтэй хөгжиж байгааг онцолж байлаа. Элчин сайд хурлын үеэр хэлсэн үгэндээ манай улсын иргэн хар тамхины хэргээр тус улсад насаараа хоригдох ял сонссонтой холбоотойгоор хоёр улсын хооронд ялтан солилцох талаар хэлэлцээр хийх тухай дурдлаа. Т.ГЭРЭЛ Өдрийн сонин. 2011.03.25 №078 (3780) Монголчууд Хятадын хил дээр өнжив Хятадын хил өчигдөр гэнэт хаагдаж. гурван мянган гаруй монгол хүн Эрээний шалган нэвт- рүүлэх газрын гадаа өнжжээ. Эрээний шалган нэвтрүүлэх газар өглөөнөөс хойш нэг ч хүнийг нэвтрүүлээгүй учир манай иргэд Хятад, Монголын хилийн завсар наашаа ч үгүй, цаашаа ч үгүй өдрийг барсан байна. Хятадын хил дээрээс манай сурвалжлагч С.Алтанцэцэг газар дээр нь нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлсэн юм. Ямар шалтгаанаар хятадууд хилээ хаасан талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Албан бус мэдээгээр Эрээний шалган нэвтрүүлэх боомтын гарын үсгийн программын сүлжээ нь тасарсан учраас ийнхүү ажиллаагүй байна. Үүнээс болж өчигдөр 4.00 цагийн байдлаар Замын-Үүдээс Эрээн рүү гарах гэсэн 500 гаруй УАЗ 496 машин нэвтэрч чадахгүй овоорцгоожээ. Харин Эрээн хотоос Замын-Үүд рүү орохоор 300 гаруй машин өдөржин гадаа хүлээцгээсэн байна. Нэг машинд зургаагаас долоон хүн байсан бөгөөд бухимдсан иргэд эмх замбараагүй шахцалдан дэмий л бие биенийхээ өмнө орох гэж дараалалгүй зогсоцгоож байсан байна. Энэ өдөр гадаа бүгчим халуун байснаас гадна цэвэр ус,ундаа, идэх юм олдохгүй хүндхэн байжээ. Юмны үнэ өсч хоёр юанийн үнэтэй усыг 10 юан хэмээн нэмж зарж байсан аж. Энд байсан монголчуудын нэлээдгүй нь өглөө Эрээн хот ороод орой нь буцаж ирэхээр тасалбараа захиалсан байжээ. Ингээд Эрээн рүү ч орж чадахгүй болсноос билетээ үхүүлж хохирлоо хэмээн бухимдацгааж байж. Мон Эрээнээс Бээжин. Египет зэрэг орон руу гарахаар билетээ захиалсан иргэд амжиж гарахгүй бол болохгүй хэмээн сандралдаж, ямар нэгэн тайлбар өгөхийг шаардсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрээн хотын зочид буудлууд орлогогүй байгаа учраас монголчуудыг хо- нуулах зорилгоор хилээ зориудаар хаасан ч гэсэн яриа гарчээ. Манай сурвалжлагчийн мэ- дээлснээр өдөржин хаалттай байсан Хятадын хил 16.30 цагт нээгджээ. Гэхдээ 18.00 цагт хаах гэнэ. Хоёр цагийн хугацаанд 50 машин л нэвтэрч амжих учир үлдсэн бид гадаа хонох нь хэмээн айж байснаа ярьжээ. Манай иргэд Хятадын хилийн гадаа хүнд байдалд ороод байгаа талаар Гаалийн ерөнхий газар. Хил


1843 хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албатай холбогдоход энэ таллаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан юм Ямар шалтгаанаар Хятад хилээ хаасныг мэдэхгүй байна гэсэн тайлбарыг тэд бидэнд өгөв. Х.ЦЭНД-АЮУШ Өдрийн сонин. 2011.04.20 №100 (3802) Хятадууд цагаан номоороо юуг харуулахыг хүсэв “Хятадын Үндэсний батлан хамгаалалт 2010” буюу цагаан ном гэгдэж буй бичиг баримт өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр хэвлэгдэж гарсан цагаасаа олон улсын ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Хятадын хүрээлэн орчин, батлан хамгаалах бодлогын ойлголцлын томоохон бичиг баримт болох цагаан номыг 1998 оноос хойш долоо дахь удаагаа ийн гаргаж байгаа юм. Хятадууд 12 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө зарлаж, дунд ба урт хугацааны стратеги бодлого нь юу байх юм гэдгээ томьёолоод удаагүй байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн гарсан Хятадын батлан хамгаалахын цагаан ном ч анхаарлыг ихээр татаж байна. БНХАУ тэрбум гаруй хүн амтай нүсэр үндэстэн гэдгээрээ гагц том байхаа больсон Тэд эдийн засгийн хувьд хүчирхэгжин. эдийн засгийн хөгжлөөрөө Японы урд гишгэн дэлхийд хоёрдугаарт ороод ирсэн. Бүхий л салбарт нөлөөлөх улс болж байгаагийн нь хувьд Хятадын батлан хамгаалахын цагаан ном хэзээ хэзээнээсээ илүүтэй анхаарал татаж байгаа юм. Уг цагаан номонд Хятад улс үндэстнийхээ хэмжээнд хүчирхэгжлийн шинэ шатанд гарч ирж буйг онцолжээ. Мөн Хятад улс хөгжиж байгаагийнхаа хэрээр цэргийн хүчээ өргөтгөн ноёрхол тоггоохыг чармайхгүй гэсэн нь нэг талаас байр сууриа илэрхийлж байгаа мэт боловч нөгөө талдаа бидэнд боломж байгаа шүү гэдгээ анхааруулсан нь харагдаж байна. Эдийн засгийн хямралын шуурганд торолгүй үлдсэн Хятадын хувьд эдийн засаг нь улам бүр бэхжих нь нэгэнт тодорхой байгаа. Хятадууд ондор технологийн ээвсэг техникийг батлан хамгаалах салбартаа ашиглаж. зэвсэг техникээ шинэ түвшинд гаргана хэмээн мэдэгдлээ. Нисдэг тэрэг, хуягт техник. агаараас эсэргүүцэгч, мон тэнгисийн цэрэгт хэд хэдэн шинэ төрлийн уснаа явагч шумбагч онгоцууд. газар-агаар пуужин гээд тэр бүрий мэдэх, мэдэхгүй олон төрлийн техник хэрэгслүүдийг авах гэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд хамгийн хүчтэй шинэ төрлийн зэвсэгт техникүүдээр урд хөршийнхөн маань зэвсэглэнэ гэдгээ энэхүү цагаан номоороо дэлхийд зарлав. Мөн Хятад улс түүхэндээ шууд болон шууд бусаар тэнгисийн цэргийн заналхийлэлд өртөж байсан гэдгийг онцлоод бүс нутагтаа энэ тал дээр анхааран ажиллахаа мэдэгдсэн байна. Сүүлийн хоёр жилд Хятадын тэнгисийн цэргээс 20 гаруй усан онгоц, арван цувааг далайд гаргаж, 30 гаруй улсын хилийн боомтод хүргэлт хийж байсан аж. Түүнчлэн хятадууд сансрыг энхийн зорилгоор ашиглаж эзэмшихэд ихээхэн анхаарахаа онцлоод, үүнд дэлхийн улс орнууд хамтрах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байгаа юм. Уг цагаан ном нь Үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах. үндэстний хөгжлийн сонирхлууд ба аюулгүй байдал, Нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг хэвээр хадгалах. Үндэсний батлан хамгаалалт. зэвсэгт хүчний шинэчлэлийг


1844 түргэсгэх, Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хэвээр хадгалах гэсэн үндсэн дорвөн хэсгээс бүрджээ. Хятадууд үндэстний аюулгүй байдал. батлан хамгаалах гол асуудлын нэгийг кибер орон зай хэмээн үзэж байгаа аж. Кибер өртөнцийн аюулгүй байдал нь үндэстний аюулгүй байдлыг хангах эн тэргүүний зорилт гэдгийг тун чухалчилсан байна. Мон мэдээллийн дэд бүтэц гээчийг онцолж үзэхээ ч дурджээ. Үнэндээ ч дэлхийн ертөнцийн шинэ эриний иргэдэд энэ бүгдийг онцгойлохоос ч аргагүй үе иржээ. Дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын салбарынхан Хятад улс цэрэг дайны хүчнийхээ талаар ийм нээлттэй байгаа нь онцлог явдал боллоо гэж байгаа юм. ОХУ- аас Бээжинд суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе Липлин Алексей гэхэд “Хятадын орчин үеийн армийн бүтэц зохион байгуулалт ямагт миний анхаарлыг татдаг. Харин энэ ном бүгдийг хэлээд өгөх юм байна" гэсэн бол Канадаас тус улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе Марк гэхэд 'Хятад улс армийнхаа ил тод байдлыг нэмэгдүүлэхээр илэрхий чармайж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд оролцох нь улам бүр нэмэгдэж байгаа нь сайн. Энэ талаар ч уг тайланд онцолжээ’ гэсэн байх юм. Батлан хамгаалах салбартаа асар их хөрөнгө хаяж, дэлхийг дэлдийлгэж байгаа хятадуудын 2011 оны Батлан хамгаалахын төсвийн хэмжээ нь 601 тэрбум 100 сая юань гэж байгаа аж. Тэгэхээр энэ нь хэр их мөнгө вэ. Үүнийг ердөо олимпийн наадмын зардлаар дүйцүүлэн харах гээд үзьө. Дэлхийн том арга хэмжээ болох олимпийг зохион байгуулахыг улс орнууд хүсдэг ч эхний шалгуур нь түүнийг зохион бай- гуулахдаа шаардагдах хөрөнгө мөнгийг гаргаж чадах уу гэсэн асуудал байдаг. Хятадууд олимпийн эрхийг авах үедээ Бээжингийн олимпийг зохион байгуулахад анхандаа 30 тэрбум юань шаардагдана гэж үзсэн байдаг. Энэ нь нэмэгдсээр 2008 оны гуравдугаар сар гэхэд 400 тэрбум юань буюу 58.5 тэрбум ам доллар болсон. Харин бодит зардал нь 65 тэрбум ам доллар буюу 450 тэрбум юань болсон нь Афины олимпоос тав дахин илүү хөрөнгө зарцуулсан хэрэг болсон юм. Тэгвэл хятадуудын гагц батлан хамгаалах салбартаа зарцуулах гэж байгаа хөрөнгө нь 600 гаруй тэрбум юань байна. Хятадууд энэхүү цагаан номоороо батлан хамгаалахын салбарыг бус дэлхийд ямар бодлого явуулж байгаагаа батлах гэж байгаа нь харагдаж байна. Мөн БНХАУ эдийн засгийн болоод цэрэг дайны талбарт бодитоор болон бодит бусаар хэрхэн нөлөөж чадах вэ гэдгээ итгэл дүүрэн тунхаглаж байгаа юм. Түүнчлэн НҮБ-ыг төлөөлөн бүс нутагтаа болон бусад улс орнуудад хятад шаахайн мөрийг гаргахад томоохон байр суурьтай орон гэдгээ харуулахыг хүсчээ. Өөрөөр хэлбэл, хятадууд дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтооход оролцох том гүрэн боллоо гэдгээ нэг талаар баталж бас нэмж нотлохыг хүсч байгаа нь ил байгаа юм Харин энэхүү шинэхэн хэвлэгдсэн цагаан ном үүнийг баталгаажуулан, ялангуяа эдийн засгийн хүчээр цэрэг дайны салбарт хэрхэж чадах вэ гэдгээ ил болголоо. Ч.БҮЖИН Өдрийн сонин. 2011.04.20 №100 (3802) Ордосыг дуурайя


1845 Монгол орон өнөөдөр дэлхийн тэргүүлэх улс орнуудын эдийн засгийн ашиг сонирхлын асар том орон зай болж, Монгол Улс ч өөрөө энэхүү ашиг сонирхлыг хөгжлийн хөшүүрэг болгон ашиглах боломжийг эрж хайж байна. Монголын ашигт малтмалын их баялаг өөрт нь ашиг хожоотой хэдий ч, хожмоо сүйрэл дагуулж, хохирол авчрахаас бас болгоомжлох ёстойг ч өргөн хүрээнд хэлэлцэж байгаа билээ. Баялгаа ухаж баян орнуудад гаргачихаад өөрөө хөгжилгүй хоцорч, байгаль экологийн сүйрлийн гамшгийг амссан улс орон цөөн биш. Байгалийн нөөц нөхөн сэргэдэггүй, шавхагдаж дуусахаараа хэнд ч хэрэггүй болдог. Манайд ч Зовлөлтийн ноёрхлын үед ах дүүгийн найрамдлын нэрээр баялгийг нь ашиглачихаад үлдсэн газрын гүн сорви дайн болоод өнгөрсөн мэт дурсамж үлдээжээ. Өмнөх зууны аль жар, далаад онд ашиглаж байсан Зүүнбаянгийн нөфтийн үйлдвэр, Цагаан Овоо, Цахиуртын нүүрсний уурхай, Чоно гол, Бүрэнцогт, Их Хайрхан зэрэг уурхай хаагдахад сөнөсөн барилгын нуранги, нүх цооног дотор эвгүй оргиулдгийг бид мэднэ дээ. Одоогийн энэ нийтээрээ түрхрэн хөдөлж буй уул уурхайн эцсийн үр дагавар тэр бүхнээс бүр ч их гуниг дагуулж мэдэхээр байгаа билээ. Ашигт малтмалын ордыг ашиглах үйлдвэрийг барьж байгуулахын зэрэгцээ түүнийг тойрсон хөгжлийн стратегийг хамтад нь төлөвлөж бүтээн байгуулалт өрнүүлэх учиртай байх аа. Уурхай хаагдах үед өөрийн хөгжлийг цаашид аваад явчихаж бүрнээ чадах хот тосгоныг бий болгохыг давын өмнө бодвол зүгээрсэн. Амьжиргааны төвшин өндөртэй хүн ам тархан суурьшсан, үйлдвэрлэл хөгжсөн, дэд бүтэц маш сайтай, гадагшаа харилцах бололцоо өндөртэй аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдааны бүс нутаг цэцэглэн хөгжүүлэхийг хаана хаанаа давын өмнө бодмоор байна. Эцсийн хожоо үүнд л оршино. Баялаг дагасан томоохон бүтээн байгуулалт өрнөх нь нэгэнт тодорхой болжээ. Гэхдээ баялгийг ухаж авах, баяжуулахад зориулсан дэд бүтэц, барилга байгууламж, зам харилцаа, ус, цахилгааны эх үүсвэр бий болгохыгоо хөгжил дэвшил авчирч байна хэмээн сурталчлан төөрөгдүүлэх нь хэрээс хэтрээд цаашдын ирээдүйг бодолцсон хөгжлийн бодлого төлөвлөлт бүрхэг, бараг л байхгүйтэй адилхан гэхэд хилсдэхгүй. Бүтээн байгуулалтыг хэрэгжүүлдэг олон янзын арга механизмыг улс орнууд нэгэнт бий болгосныг бид авч хэрэглэвэл цаашдын хөгжилд тустай нь мэдээж. Манай улсад концессын хууль гаргаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа. харин одоо уг хуулийг нэн даруй шинэчлэн боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа бололтой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим буюу гурван П- ийн (РРР) зарчим нь улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болсоор олон жил өнгөрсөн байна Энэ нь томоо- хон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт дайчлах арга хэлбэр юм. Төр, хувийн хэвшил өөр өөрсдийн давуу боломжид дулдуйдан нөөцийг оновчтой хуваарилан эрсдэлийг хамтран үүрч, ашгийг хуваах замаар нийтийн хэрэгцээг хангахад уг зарчмын зорилго оршино. Канадад гэхэд энэ зарчмаар 2010 онд 139 төсөл хэрэгжүүлсний дотор хүн эмнэлэг, орон сууцны барилга, хурдны болоод орон нутгийн авто зам, усан хангамж, байгалийн гамшгаас хамгаалах далан суваг, хуурай хог хаягдал зайлуулах төхөөрөмжийн үйлдвэрлэл, нисэх онгоцны буудлын өргөтгөл зэрэг багтаж байна. Нэг их холоос бус ойрхоноос төр, хувийн хэвшлийн зарчмыг хэрэглэсний туршлагыг олж үзэж болохоор байна. Хятад дээд боловсрол эзэмшсэн миний хувьд гэхэд энэ улс орны эдийн засгийн сүүлийн үеийн ололт амжилтын


1846 уг сурвалж чухам юутай холбоотой байдаг, бидэнд авч хэрэглэмээр эүйлийг сониучирхан үздэг юм. Төр, хувийн хэвшлийн зарчмыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот уул уурхайн салбарт хэрэгжүүлж үсрэнгүй хөгжсөн нь сонирхол татаж байна XX зууны 90-ээд оны эхэн үед буюу хорь хүрэхгүй жилийн омно Ордос хот Хятадын хөгжлөор дорой бөглүү буурай бүс нутгийн нэг байж, газар нутгийнх нь 48 хувь цөлжиж, жилийн төсвийн орлого нь донгож 100 сая юань байсан баримт байна. Ордос ашигт малтмалын асар их нөөцтэй ажээ. Одоогоор эдийн засгийн үр ашиг бүхий 50 гаруй төрлийн ашигт малтмал илрээд байгаа юм байна. Нүүрсний ноөц нь урьдчилсан таамагласнаар 763 тонн гэнэ. Нөфть, байгалийн нөөц ч чамлахааргүй аж. Энэ их нөөцийг хэрхэн хөгжил болгон хувиргах талаар дээр доргүй толгойгоо гашилгасан байна. Давуу боломжийг ашиглан бүс нутгаа бүхэлд нь хэрхэн хөгжүүлж, хүн амын амьжиргааны төвшнийг төвийн бүсийнхтэй ойртуулан жигдрүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулжээ. Хятадын эдийн засгийн хөгжлийн X. XI таван жилийн төлөвлөгөөнд баруун бүс нутгийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн ашигт малтмалын асар их нөөцтэй уг бүс нутгийг уул уурхайн үйлдвэрлэл давамгайлсан аж үйлдвэрийн хот болгох зорилгыг гурван үе шатаар хэрэгжүүлжээ. Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн эхэн үе гэж үздэг 1949-1980 онд найман жижиг нүүрсний уурхай гол үйлдвэрлэл болж байжээ. 1981-1993 оныг хамарсан аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжлийн эхэн үед БНХАУ-ын эрчим хүчний хогжлийн бодлого баруун бүс нутаг руугаа чиглэж. Дуншэн, Жүнгэр зэрэг нүүрсний ордыг ашиглаж, Далаатын цахилгаан станцыг барьжээ. Үүнтэй зэрэгцүүлэн Ордос хотын авто зам, холбооны сүлжээ зэрэг дэд бүтцийг өргөжүүлэн сайжруулсан нь аж үйлдвэрийн хөгжилд түлхэц өгчээ. Хөдөө аж ахуй зонхилж байсан Ордос хотын эдийн засагт нүүрс, ноос ноолуур, химийн үйлдвэр, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг дөрвөн гол тулгуур үйлдвэрийг үсрэнгүй хөгжүүлжээ. 1994 оноос хойш одоог хүртэл үргэлжилж буй аж үйлдвэрийн салбарын тогтвортой өндөр хурдацтай үе шат нь тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн гол хурдасгуур болсон байна. Дан ганц хөдөө аж ахуй давамгайлсан эдийн засгийн тогтолцооноос аж үйлдвэрийн салбар ондөр хурдацтай хөгжсөн бүтцэд шилжсэн байна. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо эрс олширч, нүүрс, ноос ноолуур, химийн аж үйлдвэр, цахилгаан эрчим хүч. барилгын үйлдвэрлэл тэргүүлж байна. Ордос хотын удирдлагууд хүн амаа ажлаар хангах, цаашдаа нүүрсний уурхай хаагдан шавхагдах үед ч хөгжөөд байхаар үйлдвэрлэлийг дэмжиж, хошуу, дүүрэг бүрт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Аравдугаар таван жилд уул уурхайн хөгжилдөө тулгуурлан зургаан цогц бодлого явуулжээ. Нэгд, нүүрсний томоохон орд, эрчим хүч, химийм үйлдвэр хөгжүүлэх тосөл, мөн түүнчлэн 100 сая юанаас дээш хөронгө оруулалт шаардлагатай бусад төслийг сонгон авч хэрэгжүүлжээ. Хошуу, дүүрэг бүрт жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлжээ. Хоёрт, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татах бодлого явуулж, уул уурхай, бусад салбарын ашигтай төслүүдэд нэр хүндтэй аж ахуйн нэгж, компаниудыг татан оролцуулах бодлого явуулжээ. Үүний тулд хууль эрх зүйн орчныг сайжруулж, эрчим хүч, зам тээврийн төслүүдэд хөрөнгө оруулагчдад хоёр төрлийн хөнгөлөлт эдлүүлэх болсон байна. Төр, хувийн хэвшлийн зарчмаар барих ашиглах шилжүүлэх (ВОТ) хэлбэрээр барилга


1847 байгууламжийг барьж байгуулах, үйл ажиллагаа явуулахыг, авто замын төслийн хувьд төсөлд хамаарах тодорхой хэмжээтэй газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахыг хөронгө оруулагчдад зөвшөөрдөг байна. Гуравт, аж үйлдвэрийн цогцолбор паркуудыг байгуулж бүс нутгуудын хэлхээ холбоог өргөтгөн, дэд бүтэц, үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлийн уялдааг сайжруулсан байна. Аж үйлдвэрийн хөгжлийг хот тосгоны еронхий төлөвлөгөөтэй уялдуулж, засаг захиргааны хил заагийг арилгаж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлсийг ашиглах боломжийг эрж хайж, байгалийн баялгийн үр шимийг нийтээр хүртэх боломжийг бий болгох зорилго тавьснаар "Мэн Си". 'Чи Пан Жин*, 'У Шэн Жау", 'Дун Шэн" зэрэг аж үйлдвэрийн дөрвөн цогцолбор парк бий болж хүрээгээ тэлсээр байна Дөрөвт, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн гаргах дамжлагыг бий болгохыг дэмжсэн байна. Цогцолбор паркуудад нэгдэн орсон аж ахуйн нэгжүүдийг түүхий эд боловсруулахаас эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр бий болгохыг нь хөхиүлэн дэмжжээ. Жишээ нь. нүүрс гэхэд эрчим хүч гаргах, гарсан хаягдлыг дахин ашиглах үйлдвэрлэл болгоход нь дэмжлэг үзүүлжээ. Тавд. байгаль хамгаалж, экологийн тэнцвэрийг хадгалахад гол анхаарал хандуулжээ. Үйлдвэржилт нь хот тосгонд хүчтэй нөлөөлжээ. Газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн тоо 900 мянга байснаа 500 мянга болж цөөрчээ. Ногоон байгууламжийг өргөтгөхөд нэн их анхаарсны үр дүнд нийт газар нутгийн 30 хувийг эзэлж байсан хотын ногоон байгууламжийг 70 хувиас дээш болгож, байгаль экологийн байдлыг сайжруулжээ. Зургаад. Урамшуулал, хариуцлагын шинэ тогтолцоо бий болгожээ. Төслийг хэрэгжүүлж буй Ордос хотод шууд харьяалагдах хошууд эдийн засгийн үзүүлэлтээрээ аймагтаа тэргүүлбэл 100 мянган юань, удаах байр эзэлбэл 80 мянган юанийн шагнал олгодог. хошуу дарга нь 10000 юаниар шагнуулдаг, хамгийн сүүлийн байранд яваа хошуудын засаг даргын цалинг хасч. хоёр дахь жил нь ажлаас халдаг журам тогтжээ. Чадварлаг бизнесменүүдийг шалгаруулах бодлого явуулж, олон шилдэг удирдагчдыг тодруулсан байна. Жишээ нь. урьд нь Ордос группын еронхийлөгч байсан Ван Лин Сиан одоо Ордос хотын улс төрийн зөвлөлийн дарга болоод байгаа богоод И Тай группыг үүсгэн байгуулагч Жан Шуан Ван зэрэг нэр цуутай хүмүүсийг манайхан ч мэдэх болсон байх. Замбараагүй олон жижиг уурхайг цэгцлэх шийдвэр гаргаж, Хятадын засгийн газраас XI таван жилд 1625 уурхайг хааж, 276 болтол нь цөөрүүлжээ. Ордос хотын харьяалах бүс нутагг нүүрсний том, жижиг 1900 уурхай байсан бөгөод тэн хагасаас дээших нь жилд 100 мянган тонноос бага нүүрс олборлодог, 90 хувь нь техникийн хүчин чадлаар дорой байжээ. Олон жижиг уурхайгаас болж байгалийи бохирдол газар авч, хүний амь насанд аюул учруулж, экологийн тэнцвэр алдагдаж байжээ. Жижиг уурхайнуудыг хааж уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж, нөхөн сэргээлт хийгээгүй хаягдсан уурхайнуудыг төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээжээ. Ордос хотын засаг захиргаа иргэн бүрийг мод тарихыг уриалж, хоёр жилийн хугацаанд ургуулсан мод, зүлгийг худалдан авах ажил өрнүүлж, ойжуулсан талбай 200 мянган га, ургуулсан бут сөөг 160 мянган га болж ӨМӨЗО-ны хэмжээнд эхний байранд оржээ 2008 онд Ордос хот Хятад улсын байгаль орчин хамгаалах яамны шагнал хүртжээ. Уул уурхайн үйлдвэрүүдийг хөгжүүлэхдээ ашигт малтмалын нөөц барагдах үед бие даан хөгжих чадвартай


1848 үйлдвэрүүдийг зэрэгцүүлэн хөгжүүлсэн байна. Шил шаазангийн, авто машины, эмийн, химийн, ноолуурын аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг чухалчлан хөгжүүлжээ. Өнөодөр Ордос хотод нэг тэрбум юаниас дээш хөрөнгө оруулалттай зуу гаруй төсөл хэрэгжиж буйн хагасаас илүү нь уул уурхайтай холбогдолгүй тосөл ажээ. Голчлон нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэр зонхилж байсан төслүүд одоо тоног төхөөрөмж. нүүрс боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл болон хувирчээ. Ордос хот ирээдүйд ногоон байгууламжийг түлхүү хөгжүүлж хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн дэвшилт технологид тулгуурлан нүүрстөрөгч бага ялгаруудаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүүтэй анхаарах болжээ. 2010 онд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах хөтөлбөрт 100 сая юанийн хөрөнгө оруулжээ. Дэд бүтэц нь аливаа салбарын хөгжлийг дэмжих гол хүчин зүйл болдгийг Ордосын туршлага бэлхнээ харуулдаг. Дэд бүтцийг бий болгохдоо хувийн хөрөнгө оруулалтыг дээд зэргээр хөхиүлэн дэмжиж оролцуулсан байдаг. Дашрамд өгүүлэхэд. Монгол орны байгалийн эрс тэс нөхцөл, эрдэс баялгийн ноөц, хүн амын амьжиргааны төвшин зэргээрээ хэдэн жилийн өмнөх Ордостой ихэд төстэй юм. Бизнесийн удирдлагын магистр Ө.МАНЛАЙ Өдрийн сонин. 2011.04.22 №102 /3804/ Хятадын жолооч нар донор болно Хятадад жолооны үнэмлэх олгохын тулд жолооч нарт нэгэн болзол тавьсан талаар Синьхуа" агөнтлаг мэдээлэв. Уг болзол нь жолооч нарыг нас барсан тохиолдодд эрхтнээ донор болгохыг эөвшөөрөх тухай гэрээ хийх явдал аж. Харин жолооч аль эрхтнээ донор болгохоо өөрөө сонгох гэнэ. Гэрээг хүлээн зөвшөөрсөн жолооч нарт эмчилгээний зардлыг төлөх зэрэг төрөөс хөнгөлөлт үзүүлэх аж. Хэрэв жолооч нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг ч нөхөн олгох юм байна. Өдрийн сонин. 2011.04.27. №106 /3808/ Хятадын хүн ам 1.34 тэрбум гэнэ Өнгөрсөн онд БНХАУ-д явуулсан хүн амын тооллогын эцсийн дүнг өчигдөр танилцуулжээ. Судалгаагаар сүүлийн арван жилд тус улсын хүн ам 73.9 саяар нэмэгдэж. 1.34 тэрбумд хүрсэн байна. Үүнээс 16.6 хувь нь 0-14 насных бол 13.26 хувь нь 60- аас дээш насных аж. Энэ хугацаанд хүн амын дундаж өсөлт 0.57 хувьтай байсан талаар БНХАУ-ын Улсын статистикийн удирдах газрын дарга Ма Зяньтан мэдээллээ. Мөн тус улсын нийт хотуудад 666 сая хүн амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь нийт хүн амын 49.68 хувийг эзлэх аж. 1978 онд Хятадад эдийн засгийн шинэчлэлийн бодлого явуулж эхлэх үед хүн амынх нь 17.9 хувь хотод амьдарч байсан гэдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар 221 сая хүн хөдоөнөөс хот руу суурьшсан талаар Ма Зяньтань омцолжээ. Өдрийн сонин. 2011.04.29. №108 /3810/


1849 Олон улсын боловсролын үзэсгэлэнд Орос, Хятадын их сургуулийнхан олноороо иржээ Омскийн Багшийн их сургуулийн гадаад оюутны сургалтын зохион байгуулагч Сергей Викторович Лосев "Мишээл экспо" төвд зогсоод өөрийн сургуульдаа сурахыг найрсгаар урьж байлаа. Тэднийд бакалавраар суралцахад жилд 2000 доллар зарцуулах аж. Харин дотуур байрны хувьд нэг хүний өрөө нь сард 65 доллар болох юм. Түүнтэй зэрэгцэн зогсоо Омскийн Зам, харилцааны улсын их сургуулийнхан монгол оюутнуудынхаа зургийг ханандаа байр- луулжээ. Тус сургуульд төмөр замын мэргэжлээр 35 монгол оюутан үнэгүй суралцдаг гэнэ. Тэд сард 1265-2300 рублийн оюутны цалин авдаг аж. Бакалаврт сурахад жилд 3000 доллар болох юм байна. Мишээл экспо төвд өчигдөр нээлтээ хийсэн 'Олон улсын боловсролын үзэсгэлэнд ОХУ-ын 20 гаруй сургуулийнхан монголчуудад өөрсдийгөө танилцуулахаар ирсэн юм. ОХУ-ын ЭСЯ-ны төлоөлөгч ‘Монголын нэг лидер ярихдаа гэрт гурав дөрвөн дипломтой хүн сууж байсан ч чийдэнгээ шатахад сольж чадах хүн байхгүй байсан’ гэснийг иш татаад мэргэжлийн сургуульдаа ч бас урьж буйгаа дуулгалаа. Уг үзэсгэлэнд оролцохоор урд хөршийнхон маань мөн л өргөн бүрэлдэхүүнтэй иржээ. Бээжинд байрладаг Нийслэлийн эдийн засаг, бизнесийн их сургууль гэхэд л Эдийн засаг бизнес, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, хотын удирдлага зэрэг олон мэргэжлээр оюутан элсүүлэх гэнэ. Бакалаврын сургалт нь жилд 22 мянган юань байх аж. Дотуур байрны нэг өрөө нь хоёр ортой. Өдөрт нэг ор нь 30 юанийн төлбөртэй. Хятадын Элчингээс авдаг шалгалтад тэнцвэл Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой болдог аж. Хятадын зарим их сургуулийнхан 'Монгол оюутан огт суралцдаггүй' гэж ярьж байлаа. Гэсэн ч Хятадыи их. дээд сургуулиудын багийн ахлагчийн хэлснээр бол Хятадын зургаан их сургуульд 6000 гаруй монгол оюутан суралцдаг юм билээ. Мишээл экспод гадаадын их дээд сургуулиудын өч төчнөөн “шошго” харж болохоор байв. Зохион байгуулагчдын нэг “Мишээл’ группийн гүйцэтгэх эахирал Ц.Оюун ярихдаа “Манай компани БСШУЯ. Их дээд сургуулиудын консорциумтай хамтраад 2010 оноос эхлэн “Олон улсын боловсролын үзэсгэлэн“-г зохион байгуулж байна. Ноднин 41 орчим гадаадын сургууль оролцсон бол энэ жил 70 гаруй боллоо" гэв. Солонгосын арав гаруй их сургуулийн төлөөлөгчтэй Мишээл экспод танилцах боломжтой юм. Солонгосын Жонжу хотод байрладаг Жонжү Кижон дээд сургуулийн үндсэн сургалтын төлбөр нэг семестрт 1900 доллар, дотуур байр нь нэг семестер буюу дөрвөн сард 800 долларын төлбөртэй аж. Б.ЭГШИГЛЭН Өдрийн сонин. 2011.04.30. №109 /3811/. 4-р нүүрт "Монголын авто замын компаниудын нэгдэл" консорциум, Хятадын экспорт импорт банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа


Click to View FlipBook Version