The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:12:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (3)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

1750 багасгаж чадсан юм. Элсний нүүдлийг тогтоогоод зогсохгүй тэр нутагт нь бага хэмжээгээр ч болов өвс ногоо ургуулж хүн амьдрахуйц газар болгож чадсан гэдгийг бардам хэлнэ. -Судалгааны төвийг манайд байгуулснаар дээрх ажлуудыг Монголд хийх боломж бүрдэнэ гэсэн үг үү? -Цөлжилт бол дэлхий нийтэд тулгарч байгаа бэрхшээлүүдийн нэг. Үүнийг шийдэх гарц нь нэг байж болно. Гэхдээ манай хоёр орны цаг агаар, хүн амын тоо, эдийн засгийн байдал эрс ялгаатай. Тиймээс энд цөлжилтийн судалгааны төвийг байгуулж, энэ станцаар дамжуулан Монголын цөлжилтийг ямар арга, технологиор зогсоож болохыг судлахаар Монголын шинжлэх ухааны академитэй хамтран дээрх төвийг байгуулж байна. -Энэ судалгааны төв хэзээ ашиглалтад орох вэ? Үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг танай тал гаргаж байгаа гэсэн? -Судлаачдын байр, судалгааны тоног төхөөрөмж зэрэг зардалд хамгийн багадаа багцаагаар 300 сая юанийн хөрөнгө шаардлагатай байгаа. Барилгын ажлыг наад зах нь намар буюу арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг хичээнэ. Амжихгүй бол ирэх хавар дуусгана. -Хятадын эрдэмтэд энэ төвд байнга ажиллах уу? -Монголын цаг агаарын нөхцөл байдлыг эхлээд судална. Дараа нь үүнд таарч тохирсон арга технологийг боловсруулна. Тухайлбал, элсэн цөлд ямар ургамал илүү ургаж болохыг судална. Тэр ургамлуудыг судалгааны төвд тарьж суулгац бэлдэх зэрэг ажил эхэлнэ дээ. Энэ төв бол загвар төв юм л даа. Судалгааны ажил амжилттай байвал Монголын бусад нутагт дээрх шиг төв байгуулж болно. Хятадын судлаачид жилийн дөрвөн улиралд энд ажиллахгүй. Элсний нүүдэл эхэлдэг үөэр л ирнэ. Гэхдээ судалгааны ажил байнга явагдана. Монголын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч профессор Н.Алтансүхээс энэ талаар тодрууллаа. -Цөлжилтийн судалгааны төвд Монголын талаас хичнээн судлаач ажиллах вэ? -Ер нь энэ төв бий болсноор эрдэмтдэд судалгаа шинжилгээ хийх боломж олгож байгаа юм. Монголын бүх л эрдэмтэн, судлаач энд очиж судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийж болно гэсэн үг. Дээрх төвийн харуул хамгаалалт, үйл ажиллагааг монгол хүн хариуцна. Хүмүүс хятадууд л хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм чинь манай газар нутагт санаархаж байна гэх зэргээр ярьж магадгүй. Гэхдээ энэ бол улс төртэй ямар ч холбоогүй. Эрдэмтэн хүмүүст Монгол, Хятадын харилцаа огт хамаагүй. Аль ч орны эрдэмтэд даяаршаад дэлхийн хүн болчихсон байдаг юм. Хятадын энэ хүрээлэнгийнхэн цөлжилтийг багасгах тал дээр дэлхийн бусад орноос ч илүү ихийг хийж чадсан. Тиймээс бид хамтарч ажиллах хэрэгтэй. Экологийн хүндрэл үүсээд байгаа энэ үед Монгол эрдэмтдийнхээ үгийг сонсож, ажил хийх бололцоог нь олгох ёстой. -Хамгийн сүүлийн судалгаагаар Монголд цөлжилт ямар хэмжээнд байгаа вэ? -Хүн их байгаа газар л цөлжилт их байна. Улаанбаатар, Дархан хот гээд төв газраасаа эхлээд цөлжиж байгаа. Цөлжилт үүсч байгаа нь хоёр л шалтгаантай. Мэдээж, байгаль, цаг агаарын өөрчлөлтөөс болно.Үүнийг хурцатгаж байгаа нь хүний үйл ажиллагаа юм л даа.


1751 -Шар шороон шуургыг Монголоос эхтэй гэж сүүлийн үед ярих болсон байна? -Өвөр Mонгол, Монгол улс хоёрыг Монгол гэж ойлгоод шар шороон шуурга манайхаас эхтэй гэж яриад байдаг. Гэхдээ дэлхийд шар шороон шуургыг Монголоос эхтэй гэж албан ёсоор үздэггүй. Буруу ойлгочихоод ингэж яриад байх шиг байна. Дэлхийд шар шороон шуургын таван эх үүсвэр бий. Үүний нэг нь л Монголд, бусад нь еөр улсад байдаг юм.Төв нутгаар хавар үүсдэг хар шороо бол шар шороон шуурга биш. Улаанбаатарт ч гэсэн хавар шороо шуурдаг. Угаасаа бэлчээр нь талхлагдаад ногоон өвсгүй газар шороо шуурахаас өөр аргагүй. Монгол орны ямаа өсөөд байгаа нь газар талхлагдахад хүргэж байгаа. Энэ малын хөлөөр босч буй шороо Япон, Солонгост очихгүй. Шар шороон шуурга гэдэг нь Бээжингийн ойролцоо мянган метр, өмнөд Солонгост хоёр мянга, Японд таван мянган метр өндөрт хүрч шуурдаг. Говийн элс ийм өндөрт нисэхгүй шүү дээ. Дэлхийд Хятадын шар шороон шуурга давамгайлж байгаа. -Манайд байдаг шар шороон шуурганы эх үүс-вэр нь хаана байдаг юм бэ? -Өмнөговь, Говь-Алтайн урд хэсэг, Дорноговийн зарим хэсэгт бий. (Я.Мөнгөнцэцэг) Өдрийн сонин. 2008.08.04. Даваа. №186(2951) Монголын далбаа олимпийн тосгонд мандлаа. Өчигдөр 15 цагт Монголын баг Замби улсын төлөөлөгчдийн хамт "Бээжин-2008" хүндийг өргөлт, буудлага, дэх удаагаа оролцож буйгаа гаанд баяр хүргэж, бэлэгжүдо, боксын багийн 16 тамирчин дасгалжуулагч, албаны хүн туг өргөх ёслолдоо жигдрэн жагссан тухай мэдээлжээ. Уг ёслол болсноор Монгол улс зуны олимпийн наадамд 1964 оноос хойш 11 дэх удаагаа оролцож буйгаа албан ёсоор бүртгүүлэн, төрийн дууллаа яруу тодоор эгшиглүүлсэн байна. Олимпийн тосгоны орлогч дарга хатагтай Жан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанд баяр хүргэж бэлэг дурсгалын зүйл солилцон манай багт амжилт хүсчээ. Тус ёслолд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцсон байна. Өдрийн сонин. 2008.08.05. Мягмар. №187(2952) "Жи мобайл"-ыг үүсгэн байгуулагч Хоу Вэйгуй С.Баярт бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-ын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж, зуны олимпийн XXIX их наадмын хаалтын ёслолд оролцохоор наймдугаар сарын 23-нд Бээжин хотод хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр БНХАУ-ын Төрийн зевлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин нартай 23, 24-ний өдөр уулзаж, олимпийн хаалтын ёслолд оролцохоор ирсэн гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн барьсан БНХАУ-ын дарга Ху Жин-таогийн зоогт оролцов.


1752 Дээрх уулзалтуудаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаарх асуудлыг хөндөж ярилцлаа. Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлох, гуравдагч орноос, тухайлбал Казахстанаас авахаар тохирсон түүхий газрын тосыг БНХАУ-д боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн авах, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн том оврын дулааны цахилгаан станц барих, эрчим хүч экспортлох төслийг эрчимжүүлж, үр дүнд хүргэх зэрэг асуудлыг хөндөж, энэ чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна уу хэмээн хүсэв. БНХАУ-аас шатахуун импортлох хүсэлтийг хүлээн авч эхний ээлжинд cap бүр 10.000 тонн нефтийн бүтээгдэхүүн манайд нийлүүлэх тохиролцоонд хоёр тал хүрч, энэ наймдугаар сараас үйл ажиллагаа эхэлж байгаа нь энэ чиглэлийн хамтын ажиллагааны бодит үр дүн юм гэж тэмдэглэж хэллээ. Түүнчлэн Ерөнхий сайд С.Баяр Тамсагийн сав газарт газрын тос хайх, олборлох, боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэн, цаашид Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах хамтарсан үйлдвэр барих нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны нэгэн ирээдүйтэй салбар болно. Ингэснээр Монгол Улс дотоодынхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох юм гэж онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзахдаа БНХАУ-д Монголын 60 залууг урьж аялуулан, тус улсын хөгжил цэцэглэлттэй танилцуулах сайхан санаачилга гаргасанд нь түүнд талархаад БНХАУ-ын гамшигт нэрвэгдсэн Сычуань мужийн бүх хүүхдийг Улаанбаатарын "Найрамдал" зусланд урьж амруулах санал тавьсныг ноён Вэнь Зябао талархан хүлээж авав. 23-ны үдээс хойш БНХАУ-ын "Petro China" компанийн ерөнхий захирал Зян Зэминь, "Жи мобайл"-ыг үүсгэн байгуулагч ZTE" компанийн ерөнхийлөгч Хоу Вэйгуй нар Ерөнхий сайд С.Баярт бараалхаж, газрын тос, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Бээжин хот. 2008.08.23 Өдрийн сонин. 2008.08.25. Даваа. №204(2969) БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна. Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын зөвлөл дэх уулзалт өнөөдрөөс эхлэн гурван өдөр Батлан хамгаалах яаманд болох юм байна. Уулзалтад Монголын талаас Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөгчид, Хятадын талаас ХАЧАийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Чэн Сяогун болон Хятадын БХЯ-ны төлөөлөгчид, БНХАУ-аас Монгол Улсад суугаа батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Хуамфу нар оролцох гэнэ. Гурав дахь удаагаа зөвлөлдөж байгаа хоёр орны Батлан хамгаалах яамны телөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын орчны


1753 асуудал, энхийг сахиулах хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа байдал, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнеөгийн байдлын тухай асуудлуудыг хэлэлцэх аж. Уулзалтын төгсгөлд 2008 онд Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын БХЯ-наас үзүүлэх тусламжийн гэрээг үзэглэх юм байна. (М.Мөнхцэцэг) Өдрийн сонин. 2008.08.26. Мягмар. №205(2970) БНХАУ-ын спортын удирдлагууд Монголд айлчлав. БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын улсын хорооны телөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүх Хятадын спортын холбооны ерөнхийлөгч, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны дэд дарга, Олон улсын үшүгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ли Зи Шиан, Ази тивийн болон Олон улсын үшүгийн холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ван Хиолин нарын албаны хүмүүс иржээ. Хятадын спортын удирдлагуудыг Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, БТСУХ-ны дарга Ч.Наран-баатар хүлээн авч уулзсан юм. Монгол, Хятад улсын спортын байгууллагын удирдлагууд спортын салбарын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны талаар дотно халуун яриа өрнүүлэв. Манай хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа нь олон жилийн баялаг түүхэн уламжлалтай ажээ. Анх 1954 онд Монгол, Хятадын дугуйчид Упаанбаатараас Бээжин хүртэл 3000 гаруй километр замыг туулан аялж, хоёр орны спортын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна. Улмаар 1958 онд Хятадын барилгачид манай улсад анхны спортын төв ордныг барьж, нийтийн биеийн тамир болон олимпийн хөтөлбөрт багтсан спортын олон төрлийг шинжлэх ухааны үндэстэй хөгжин дэлгэрэх боломж, бололцоог нээж өгсөн талаар уулзалтын үеэр ярилаа. Одоо БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон спортын олон төрлүүдийн бэлтгэл сургуулилт хийх заал тэнхим бүхий зургаан мянган хүний суудалтай спортын цогцолборын барилгыг Нисэхийн дэнжид барьж эхлээд байна. Хятадын телеелегчид Бзэжингийн XXIX олимпийн наадмын жүдо, бокс, буудлагын төрөлд амжилттай оролцож хос алт, мөнгөн медаль хүртсэнд манай улсын тамирчдын амжилтыг онцлон дурдаж баяр хүргэлээ. Мөн БТСУХ-ын дарга Ч.Наранбаатар олимпийн наадмыг өндөр хэмжээнд амжилтай зохион байгуулан явуулсан Хятадын Засгийн газар, спортын байгууллагуудад талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Хятадын тамирчид олимпийн наадмаас 100 гаруй медаль, түүний дотроос 51 алтан медаль хүртсэн явдлыг онцлон магтаж баяр хүргэсэн юм. Хятадын эртний тулааны урлаг спорт үшү Бээжингийн олимпийн наадамд үзүүлэх тоглолтоор оролцлоо. Удахгүй олимпийн нэг төрөл болно гэдэгт итгэж байна гэдгээ Ч.Наранбаатар дарга хэллээ. Өдрийн сонин. 2008.09.02. Мягмар. №211(2976)


1754 Паралимпийн тамирчид Бээжинг зорилоо. Зуны олимпийн их наадмыг зохион байгуулсан Бзэжин хот паралимпийн ээлжит наадам зохиохоор улс бүрийн тамирчдыг хүлээн авч байна. Өнөөдөр олимпийн хөлд дарагдсан Хятад орон даяар паралимпийн галт бамбар аялж буй юм. Өнөө жилийн паралимпийн наадам энэ сарын 6-17-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Паралимпийн XIII наадам спортын 20 гаруй төрлөөр зохиогдох бөгөөд 176 улсын 6200 орчим тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсын хувьд паралимпийн наадамд гурав дахь удаагаа оролцох гэж байна. Өмнө нь 2000 оны Сидней, 2004 оны Афины паралимпийн наадамд манай улсын баг, тамирчид амжилттай оролцсон билээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Ч.Зоригтбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Бээжин 2008" паралимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч юм. -Монголын баг, тамирчид хэдэн төрөлд хичнээн тамирчин явуулав? -Манай улсаас спортын дөрвөн төрөлд зургаан тамирчин багш дасгалжуулагч болон бэлтгэл хангагчдын хамт явлаа. Өнөө өглөө (өчигдөр) Бээжин хотыг зорьсон Монголын багийн хувьд буудлагын төрөлд Я.Насанбат, жудо бөхийн төрөлд Б Хашцэцэг, байт харвааны төрөлд Б.Жавзмаа нарын бүсгүйчүүдийг оролцуулна. Мөн Г.Мөнхбаяр, Н.Бадрал нарын залуус хөнгөн атлетикийн төрөлд уралдах бол Д.Баатаржав байт харвааны төрөлд цэц сорихоор болсон байгаа. -Манай паралимпийн тамирчид өмнөх наадмуудад ямар амжилт үзүүлж байв? -Монголын паралимпийн тамирчид 2000 оны наадмаас оролцож эхэлсэн. Уг наадамд байт харвааны төрөлд олон улсын хэмжээний мастер Д.Баатаржав шагналт тавдугаар байр, марафон гүйлтийн төрөлд Ж.Лхагважав наймдугаар байрыг тус тус эзэлж байсан. Харин 2004 онд Д.Баатаржав мөн тавдугаар байр, Ж.Лхагважав зургаадугаар байрт тус тус шалгарч байсан түүхтэй. -Азийн наадмуудаас бол медаль авч байсан байх аа? -Азийн наадамд манай тамирчид 1994 оноос хойш оролцсоор ирсэн л дээ. Энэ хугацаанд дөрвөн алтан медаль, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан байдаг юм. -Бээжинд болон наадам саяхан болж өнгөрсөн зуны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болох уу? -Тэгэлгүй яахав. Паралимпийн наадам нь зуны опимпийн их наадам ямар хэмжээнд болсон яг тэр дагуу болж өнгөрдөг. Тэр бүү хэл манай тамирчид зуны олимпийн XXIX их наадамд хаана байрласан яг тэр газар буудаллана. Мөн Монголын багт ажилласан орчуулагч, хэлмэрчид цөм энэ удаад ажиллах юм. -Манай паралимлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хаана хангав? -Биеийн тамир, спортын улсын хорооны шийдвэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хараагүй, мөчний тайралт, саажилттай 11 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулан бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Баг, тамирчид маань бэлтгэлээ сайн хангаж, олимпийн наадамд оролцоход бэлэн болоод байгаа. -Паралимпийн наадамд оролцохын тулд өмнө нь эрх авдаг уу?


1755 -Тэгэлгүй яахав, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсоны үндсэн дээр паралимпод оролцох эрх авдаг. Манай тамирчдын хувьд өнгөрсөн онд эрхээ баталгаажуулсан байгаа. Б.Хашцэцэг маань Бразилд болсон хараагүйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах дзюдо (жүдо)-гийн тэмцээнээс эрхээ авсан. Харин байтын тамирчид БНСУ-д болсон ДАШТ-ээс эрхээ авсан байх жишээтэй. -Монголын паралимпчид энэ удаад ямар зорилт тавиад байна? -Манай улсын шигшээ багийн хувьд Бээжингийн XIII паралимпийн наадамд спортын дөрвөн төрөлд зургаан тамирчинтай оролцоно. Бид 1-2 медальт байрт шалгарах зорилт тавьсан байгаа. Мэдээж олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд бусад орны тамирчин хийгээд манайхан ямар амжилттай оролцсоныг харьцуулсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргасан юм. Ямартай ч баг, тамирчдадаа итгэж байна. Бээжингийн олимпоос медальтай ирэх болов уу. (Б.Бадмаа) Өдрийн сонин. 2008.09.02. Мягмар. №211(2976) Өвөр монголын "Талын oxид" хамтлагийн тоглолт болно. Өвөр Монголын "Талын охид" морин хуурын хамтлаг Монголд иржээ. Тэд Монголын хэд хэдэн хамтлаг, уран бүтээлчидтэй хамтран "Аса" циркт гурван өдрийн турш тоглолт хийх юм байна. Энэ талаар өчигдөр уран бүтээлчид, зохион байгуулж буй Нийслэлийн хүүхэд залуучуудын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тоглолтод Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын дэргэдэх "Хаан хуур" морин хуурын чуулга, "Хан монгол" морьтны холбооны "монгол мандуул" хамтлаг оролцох юм байна. "Талын охид" хамтлаг 12 эмэгтэй морин хуурчтайгаас ес нь энд ирээд байгаа юм байна. 17-25 насны эдгээр бүсгүйчүүд морин хуурыг зогсоогоороо тоглодгоороо онцлог гэнэ. Тэд тоглож байгаа хөгжмийнхөө аянд бүжиглэж, жүжиглэдэг юм байна. Гурван өдөр болох тоглолтдоо дэлхийн сонгодог бүтээлүүдээс гадна Өвөр Монголын ардын хөгжмийн бүтээлүүдийг хуурдаж сонирхуулахаар болжээ. Тоглолтод оролцож буй "Хан Монгол" морьтны холбооныхон БНСУ-д өөрсдийн уран бүтээлээ толилуулдаг аж. Уг хамтлагийн морь сургагчид Солонгосын түүхэн кинонуудад оролцох морьдыг сургадаг тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулж байлаа. Мөн тус улсын 10 гаруй сая хүнд өөрсдийн хамтлагийн морьтой үзүүлбэрээ үзүүлээд байгаа гэнэ лээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадмын нээлтэд оролцож, цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдэд ёслон мэндчилж байсан цагаан морь энэ хамтлагийн жүжигчин гэнэ. Харин дээрх тоглолтод уг морь үзэгчидтэй дахин мэндчилэхээр иржээ. Энэ мэтчилэн сургуультай морьдын төрөл бүрийн үзүүлбэрээр тоглолт арвин байх аж. "Хаан хуур" морин хуурын чуулгынхан өөрсдийн уран бүтээлээ энэ тоглолтын үеэр сонирхуулах аж. Уг хамтлагийн гишүүд 11-16 насныхан. Хэдийгээр мэргэжлийн түвшинд бус дугуйлангийн сургалтаар морин хуур тоглож сурсан ч эдгээр хүүхдүүд богино хугацаанд олон бүтээлийг чадварлаг хуурддаг болсон. Нөгөө талаар Өвөр Монголын мэргэжлийн морин хуурчидтай энэ хүүхдүүдийн тоглох чадварыг харьцуулах боломж олдож байгааг тоглолт зохион байгуулагчид онцолж


1756 байсан юм. Дээрх тоглолт өнөөдөр эхэлж байгаа. Тоглолтын тасалбар 10.000 төгрөг юм байна. (Я.Мөнгөн) Өдрийн сонин. 2008.09.09. Мягмар. №217(2982) Эрээнээс Бээжингийн чиглэлд явж байсан автобус осолд орж 20-иод монгол хүн гэмтэв. Эрээнээс Бээжингийн чиглэлд явж байсан нийтийн тээврийн автобус уржигдар 22 цагийн үед ачааны машинтай мөргөлдөж 20-иод монгол зорчигч гэмтэл авчээ. Уг автобус Жанчхүүгийн давааны ойролцоо явж байжээ. Улмаар тус зам дээр зогсож байсан ачааны машиныг мөргөж осолдсон байна. Хятадын цагдаа болон эмнэлэгийнхэн хэргийн газар шуурхай очсон гэнэ. Ослын улмаас хоёр монгол, нэг вьетнам иргэний нуруу нь хугарч, дөрвөн хятад зорчигч хүнд бэртэл авсан байна. Мөн 14 монгол иргэн хүнд, хөнгөн бэртэл авсан тул гэмтлийг тогтоохоор шинжилгээнд оруулж байгаа аж. Манай улсын Гадаад хэргийн яамнаас осолд орсон иргэдэд тусламж үзүүлэхээр ажлын хэсэг байгуулсан байна. Өдрийн сонин. 2008.09.27. Баасан. №233(2998) Голомт банк, Хятадын хамгийн том банкуудын нэг Bank of China-тай хамтран ажиллаж эхэллээ. Монгол, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлт жил ирэх тусам хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хоёр улсын пүүс компаниудын хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж буйн нэгэн илэрхийлэл билээ. Хоёр улсын хоорондын бизнесийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор Голомт банк 2003 оноос эхлэн БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банк, БНХАУ-ын Сэргээн босголтын банк, БНХАУ-ын үйлдвэр худалдааны банк зэрэг тэргүүлэх банкуудтай юаны гуйвуулга, картын төлбөр тооцоо, аккредитив, юаны зузаатгал гэсэн чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болгож Голомт банк, дэлхийн өнцөг булан бүрт салбар, тооцооны төвүүдтэй, Хятадын хамгийн том дөрвөн банкуудын нэг "Bank of China"- тай хамтран ажиллаж, гадаад төлбөр тооцоог хүссэн газар уруугаа, маш богино хугацаанд түргэн шуурхай, найдвартай хийх боломжийг харилцагч үйлчлүүлэгчдэдээ олгож эхлээд байна. Энэ талаар Голомт банкны Төлбөр тооцооны газрын захирал ноён Д.Сугар болон Эрээн хот дахь "Bank of China" банкны Гадаад төлбөр тооцооны газрын захирал хатагтай Бөхцэцэг нартай ярилцлаа. Голомт банкны Төлбөр тооцооны газрын захирал Д.Сугар:


1757 -Голомт банк, Хятадын томоохон арилжааны банкуудын нэг Bank of China-тай хамтран ажиллаж эхэлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал? -Голомт банк анх 2003 онд Монгол улс болон Хятад улсын Засгийн газрын хооронд хил худалдааг хөгжүүлэх талаар байгуулсан гэрээний дагуу Хятадын Тариалангийн банктай харилцаа тогтоох үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бид өнөөдөр Agricultural bank of China, China Construction bank, Industrial and Commercial bank of China, Bank of China зэрэг Хятадын хамгийн том 4 банктай хамтран ажиллаж Монгол улс болон Хятад улсын хоорон дахь юаны төлбөр тооцооны дийлэнх хувийг дангаараа гүйцэтгэж байна. Bank of China-гийн хувьд 2008 оны 3 дугаар сараас төлбөр тооцоогоо гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 30 орчим сая ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэсэн нь нэлээд өндөр үзүүлэлт юм. -Голомт банк, Bank of China-тай хамтран ажилласнаар ямар ач холбогдолтой вэ? -Bank of China нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг учраас харилцагчдын гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна бусад олон төрлийн шинэ үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм. Тухайлбал Хятадын банкуудаар дамжуулан хийж байгаа төлбөр тооцоог Хөх хотоор дамжуулан Эрээн хотод хийдэг бол Bank of China-гийн хувьд шууд Эрээн хотдоо хүлээн авдаг учраас төлбөр тооцооны хувьд бусад банкуудтай харьцуулахад илүү хурдан хийгддэг. Нөгөө талаар гадаад төлбөр тооцооны чиглэлээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломжийг бий болгож байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. -Яагаад заавал Bank of China-r сонгон, хамтран ажиллаж байгаа вэ? -Хамгийн гол шалтгаан нь харилцагчдын эрэлт хэрэгцээ байсан. Бид Хятадын банкуудтай төлбөр тооцооны чиглэлээр нягт хамтран ажиллаж, төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэж байгаа ч гадаад худалдааны санхүүжилт, валютын арилжаа зэрэг бусад үйлчилгээний хувьд дутагдалтай байдаг. Энэ асуудлыг илүү өргөн хүрээнд, үр ашигтай шийдвэрлэх шаардлага урган гарсан. Хоёрдугаарт Bank of China харилцагч ихтэй томоохон банк учраас тэдний харилцагч нарт шилжүүлэх гуйвуулгыг бид өөр банкаар дамжуулан хийх нь цаг хугацаа алдах болон төлбөр тооцоотой холбоотой бусад асуудал гарсан тохиолдолд ихээхэн хүндрэлүүд бий болдог. Гуравдугаарт Хятадын санхүүгийн зах зээл өөрөө нэлээд хаалттай, хязгаарлалт ихтэй учраас шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээ авах, гэрээ хэлцэл байгуулахад маш урт хугацаанд шийдэгддэг. Bank of China-гийн хувьд асуудлыг шийдвэрлэхдээ илүү хурдан, уян хатан ажилладаг нь сонгох бас нэг гол шалтгаан нь болсон. -Цаашид Голомт банк, Bank of China-тай ямар чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? -Юуны өмнө картын үйлчилгээг хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Хятадын Тариалангийн банкны Алтантүрүү юаны картыг 2003 оноос борлуулж эхэлсэн


1758 бөгөөд харилцагч нартаа илүү өргөн боломжийг, илүү өргөн сонголтыг бий болгох зорилгоор энэ картыг давхар гаргахаар шийдвэрлэсэн. Бид Монгол улсад төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсэн, картын зах зээлд бид хамгийн их туршлагатай учраас энэ ажил маань үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн шатанд аккредитив нээх, зээлийн шугам авах, валют арилжаа хийх чиглэлээр хамтран ажиллахаар эхний яриа, хэлцлүүд хийгдээд явж байна, -Эцэст нь та нийт уншигчдад юу гэж хэлэх вэ? -Голомт банк 2003 оноос Хятадын банкуудтай харилцсан хамгийн туршлагатай банк байсан бол өнөөдер Bank of China-тай харилцаа тогтоосноор хамгийн өргөн сүлжээгээр харилцдаг боллоо. Харилцагч та бүхнийг манай банкаар үйлчлүүлэхийг урьж байна. Эрээн хот дахь "Bank of China" банкны Гадаад төлбөр тооцооны газрын захирал хатагтай Бөхцэцэг: -Дэлхийн банк санхүүгийн салбарт тэргүүлэгч, Хятадын 4 том арилжааны банкны нэг Bank Of China, Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банктай хамтран ажиллаж эхэлж байгаа талаар таатай мэдээ дууллаа. Та манай уншигчдад өөрийн банкныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? -Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мзндийг хүргэе. Намайг Бөхцэцэг гэдэг. Би Эрээн хот дахь "Bank of Сhinа"-гийн Гадаад төлбөр тооцооны газрын захирлаар ажилладаг. Манай "Bank of China" нь Хятадын хамгийн том дөрвөн банкуудын нэг бөгөөд арилжааны банк, хөрfнгө оруулалт, гадаад төлбөр тооцоо, даатгал болон бусад санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай банк нь дэлхийн өнцөг булан бүрт санхүүгийн төрөл бүрийн цогц үйлчилгээг нэг дороос үйлчлүүлэгчдийн хүсэж буй мэргэжлийн ендөр түвшинд, богино хугацаанд түргэн шуурхай, найдвартай хүргэж чаддаг нь энэ төрлийн зах зээлдээ үргэлж тэргүүлэгч байгаагийн нэгэн баталгаа болж байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог. Bank of China-г анх 1912 онд дэлхийд алдартай, шилдэг санхүүгийн мэргэжилтэн, банкир ноён Сун Яацен үүсгэн байгуулж байсан бөгөөд манай банк нь 1949 оноос хойш өнөөдрийг хүртэл Хятадын төв банк, Олон Улсын Хөрөнгө Оруулалтын банкуудтай нягт хамтран амжилттай ажиллаж байна. 1929 онд Лондон хотноо гадаад улс орон дахь анхны салбараа амжилттай нээж байсан бол тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрт байрлах 600 гаруй салбараараа дамжуулан санхүүгийн бүх төрлийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэж байна. Bank of China нь санхүүгийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч тэр дундаа гадаад төлбөр тооцоогоор илүүтэй мэргэшин, үйл ажиллагаагаа явуулдаг. БНХАУын засгийн газраас манай банкийг енгөрөгч XX зууны Хятад улсын санхүүгийн түүхэнд түүхэн, томоохон чухал үүргийг гүйцэтгэсэн цорын ганц банк хэмээн өндрөөр үнэлсэн нь бидний хувьд их бахархууштай хэрэг юм. Өөрөөр хэлбэл Хятадын санхүүгийн зах зээлийн салбарт үргэлж шинэ ололт амжилт, хөгжил дэвшлийг авчирч, жил бүрийн улсын нийт төсвийг бүрдүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг нь ийнхүү үнэлэгдэхэд хүргэсэн юм болов уу.


1759 -Танай Эрээн хот дахь салбарын онцлог, давуу тал? -Манай Эрээн хот дахь салбар нь 85 гаруй ажилтан, албан хаагчидтай гурван салбар банктай. Эрээн хотын нийт оршин суугчдын 60 гаруй хувь нь манай банкинд хадгаламж эзэмшдэг бөгөөд үлдсэн 40 хувийг бусад арилжааны банкууд эзэмшдэг. Гадаад төлбөр тооцоо, хадгаламж, харилцах данс, картын үйлчилгээг түлхүү хүргэхийн зэрэгцээ санхүүгийн төрөл бүрийн зөвлөгөөг өгч байна. Bank of China нь аливаа нэг улс орнуудад нэгээс гурван салбартай байдаг бөгөөд нэг салбар нь гэхэд доороо маш олон тооцооны төв, кассуудтай байдаг. Яг л аалзны тор шиг. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрт хүрч үйлчилж чаддаг билээ. -Та түрүүн гадаад төлбөр тооцоог түлхүү анхааран ажилладаг гэж дурдан хэлсэн. Энэ талаараа илүү тодруулбал? -Bank of China нь санхүүгийн олон төрлийн цогц үйлчилгээг үзүүлдэг Хятадын хүчирхэг банкны нэг юм. Бид харилцагч, үйлчлүүлэгчдэд харилцах, хадгаламж, зээл, карт гээд олон төрлийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг хэдий ч тэр дундаа гадаад төлбөр тооцоогоор мэргэшин, үйл ажиллагаагаа явуулдагаараа ихээхэн онцлог, давуу талтай. Манай банк нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийт харилцагч, хамтран ажиллагч байгууллагын хүссэн гуйвуулгыг маш богино хугацаанд, түргэн шуурхай, найдвартай хүргэхийн зэрэгцээ шинэ дэвшилтэт техник технологийн тусламжтайгаар төрөл бүрийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байдаг нь харилцагч, үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авах бас нэг алхам нь болж байдаг юм. Хятадын олон томоохон банкууд манай банктай эн зэрэгцэн өрсөлдөхийг хичээдэг боловч олон талаараа Bank of China шиг гадаад төлбөр тооцоог өргөн цар хүрээтэй, мэргэжлийн өндөр түвшинд хараахан хийж чаддаггүй нь бид энэ салбартаа тэргүүлэгч байж чаддагийн бас нэгэн онцлог давуу тал нь энэ юм болов уу. -Голомт банкны БНХАУ руу хийгдэх гадаад төлбөр тооцоо Bank of China-гаap дамжин хийгдэж эхэлж байгаа гэсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Бид, Голомт банктай хамтран ажиллаж эхэлж байгаадаа их баяртай байна. Бид 2008 оны гуравдугаар сараас эхлэн Гадаад төлбөр тооцоон дээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд "Bank of China"-гаар дамжин Монголд ирж буй бүх гүйлгээ Голомт банкаар дамжин очиж байгаа явдалд бид их олзуурхаж байгаа. Манай банк нь бусад банкуудтай харьцуулахад өөрийн гэсэн Swift-тын албатай учир цаг хугацаа алдахгүй, маш богино хугацаанд, хүссэн газар уруугаа, хүссэн мөнгөө гуйвуулах бүрэн боломжийг олгохоос гадна төрөл бүрийн урамшууллыг үйлчлүүлэгчдэдээ олгож байдаг. Өөрөөр хэлбэл хувь хүнээс явах ам.долларын гүйлгээ Эрээн дэх хүлээн авагчийн дансанд орохдоо юан руу хөрвөж ордог бөгөөд ам.доллараас юан руу хөрвөх ханшин дээр 0.005 юанийг нзмж олгодог. Энэ нь нэг үгээр хэлбэл 1 ам.доллар 6.8412 юаньтай тэнцэж байхад хүлээн авагчид очихдоо 1 ам.доллар нь 6.8462 юань болж нэмэгдэж ордог гэсэн үг юм. Мөн Монгол уруу байнгын гүйлгээ хийж байгаа бусад банкуудаас шимтгэл хамгийн бага байгаа нь энэ салбартаа тэргүүлэгч байх бас нэг үндэс нь болж байгаа юм болов уу.


1760 -Яагаад заавал Голомт банкийг сонгон, хамтран ажиллах болов? -Өнгөрөгч 2006 онд манай банкны удирдлагууд Монголд хүрэлцэн ирж Монгол банкны зарим нэг удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Энэ үеэрээ Монголын томоохон банкуудын талаар зарим нэг судалгаа хийгээд явсан бөгөөд Голомт банкийг Монгол улс, Хятад улс хоорондох төлбөр тооцооны дийлэнхийг гүйцэтгэдэг, хамгийн олон харилцагчидтай, тэргүүний шилдэг банк болохыг бид олж харсан. Мөн түүнчлэн ажилчдын мэдлэг боловсрол, ур чадвар сайн, цаг хугацаатай уралдан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, бусдыгаа манлайлна гэдэг шилдэг банк байгаагийн нэгэн баталгаа юм. Тиймээс ч манай тев банкнаас бидэнд Голомт банктай хамтран ажиллахыг санал болгосны үндсэн дээр бид хамтран ажиллаж байгаа явдалд их баяртай байна. -Цаашид Голомт банктай гадаад төлбөр тооцооноос гадна ямар чиглэлээр хамтран ажиллах зорилготой байгаа вэ? -Цаашид бид картын бүтээгдэхүүн дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд энэ талаар Голомт банкны удирдлагуудтай санал бодлоо солилцон, ярилцаж байна. Энэ ондоо багтаад энэ бүхэн ажил хэрэг болно гэж найдаж байна. -Таны бодлоор Монголын арилжааны банкууд Хятадын банкуудтай харьцуулахад ямар ялгаатай байна вэ? -Миний ойлгож байгаагаар Монголын банк, санхүүгийн байгууллагууд дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хөл зэрэгцэн алхаж чадаж байна гэж бодож байна. Ийм цөөхөн хүн амтай улсын хувьд өнөөдрийн ийм өндөр хөгжлийн түвшинд хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Мэдээж алдаа оноо байлгүй л яахав. Гэхдээ бусдын алдаан дээр суралцаж, илүү ихийг хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. -Эцэст нь манай уншигчдад та юу гэж хэлэх вэ? -Монголын хамгийн том, хүчирхэг Голомт банктай бид хамтран ажиллаж байгаадаа их баяртай байна. Бид таны хүссэн гуйвуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хурдан шуурхай, найдвартай хийж гүйцэтгэх болно. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. (Э. Мишээл) Өдрийн сонин. 2008.10.02. Пүрэв. №247(3002) Тиан Юан: Дэлхиид гайхагдсан найрагчид Монголоос олон төрнө гэдэгт итгэдэг. -Та утга зохиолын докторыг Японд хамгаалжээ. Ямар сэдвээр вэ? -Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Утга зохиолын доктор хэмээх энэхүү эрхэм дээд цолыг Ази тивд төдийгүй дэлхийд алдартай суут найрагч Шүнтаро Таникавагийн бүтээлээр хамгаалсан. Cүүлийн жилүүдэд түүний зохиол бүтээл дээр багагүй ажиллалаа. Дотоод сэтгэлгээнд нь нэвтрэх гэж ихэд чармайсан. Судалгааны бүтээлийг маань нэртэй эрдэмтэд xүлээн зөвшөөрч байгаа болохоор Таникава гуайн бүтээлийг зохих хэмжээнд судалж байгаа юм байна гэж өөрийгөө тоож байгаа. Мөн


1761 судалгааны бүтээлийн зэрэгцээ өөрийн уран бүтээл болох шүлэг зохиолдоо багагүй цаг заваа үрж байна. -Таныг Хятадын алдарт модерн шүлгийн гол төлөөлөгч гэж үззж байгаа? -Тийм ээ. Өөрөө өорийгөө тодорхойлж хэлэхэд эвгүй боловч тэгж ойлгоход нэг их буруудахгүй. -Өнөөгийн Хятадын яруу найргийн чиг хандлага, сэтгэлгээний тухайд юу хэлэх вэ? -Орчин үеийн яруу найргийн сэтгэлгээ зонхилж байгаа. Хятадын шинэ үеийн яруу найргийг 1919 оноос эхэлсэн гэж үздэг. Тухайн цагт Франц болон Японы яруу найргийн урсгал чиглэлүүд манайд ихэд нөлөөлсен. -Тэр нь ямар урсгал вэ? -Францаас символист урсгал чиглэл нэвтэрсэн бол Японоос барууны гэгддэг сюрреализм, модернизм хүчтэй нөлөөлж энэ үеэс Хятадын яруу найргийн шинэ чиг хандлага илт мэдрэгдсэн. Тиймээс 1919 оноос өмнө Наадмын үеэр Хятадын алдарт модерн найрагчдын нэг, утга зохиолын доктор Тиан Юантай уулзлаа. Тэрбээр манай оронд хоёр дахь удаагаа ирж байгаа гэнэ. 1999 онд Монголын тал нутгаар жуулчилж явж. Шөнийн анир гүм, сарны гэгээ, өвсний сувдарсан шүүдэр, алсын зэрэглээнд ихэд хайртай болсноо дахин дахин өгүүлж байсан юм. Энэ эрхэм шилдэг бүтээлүүдээрээ Япон, Хятад, Тайвань, Америкаас шагнал хүртэж байж. Хятадад шинэ үөийн яруу найраг гэсэн ойлголт байсангүй. Эх орон газар нутгийнхаа тухай аж байдлын шүлгүүд зонхилж байлаа. -Уран бүтээлийн гараагаа хэдэн оноос эхэлсэн бэ? -1982 онд дунд сургуулийн ахлах ангид сурч байх үеэс шүлэг зохиол оролдож эхэлсэн. Сонирхуулахад, анхны шүлгээ сарны гэрэлд бичиж байлаа. -Юуны тухай өгүүлсэн шүлэг байв? -Уулын тухай шүлэг юм. Учир нь ес дүгээр ангийн сурагч байхдаа анх өндөр уулын орой дээр гарч орчин тойрноо ажигласан. Тэгээд тухайн үеийн сэтгэгдлээ шүлэг болгож буулгасан. Яг яруу найраг гэхэд учир дутагдалтай байсан нь мэдээж. -Яруу найргийн хэдэн номтой вэ? -Зургаан номтой. Анхны номоо 20 настайдаа Тайваньд хэвлүүлж байсан. -Ямар нэртэйгээр? -"Хойд нутгийн дуулал". -Шүнтаро Таникава зохиолчийн бүтээлийг судлах болсны учир? -Анх энэ хүнийг суут найрагч гэдгийг нь мэдээгүй. Шүлэг зохиол нь нэг л сэтгэлд дотно, сайхан санагдаад байлаа. Тухайн үед миний япон хэлний мэдлэг тааруу. Зөндөө олон толь бичиг дэргэдээ тавьчихаад шүлгийг нь орчуулж байсан. Тэгсээр бүтээлийнх нь амт шимтэнд орж, нэр алдартай туурвигч гэдгийг нь ч мэдэж судалгааныхаа нөр их ажлаа эхэлсэн. Гэхдээ би Шүнтаро гуайгаас өөрөөс нь зөвшөөрөл авсан байв. Дөнгөж саяхан энэ


1762 алдар суут зохиолчийн шилмэл шүлгийн хоёр дахь ном монгол хэлээр орчуулагдан гарчээ. Хүн бүр шимтэн уншина гэдэгт итгэлтэй байна. -Өмнө нь ирэхдээ Монголын зохиолч, яруу найрагчидтай танилцаж амжсан уу? -Өнгөрсөн жил Тайваньд Монголын яруу найрагчдын бүтээл хятад хэлээр орчуулагдаж гарсан. Ахмад, залуу үеийн найрагчид бүгд орсон байсан. Монголын найрагчдын мэдрэмж, сэтгэлгээ маш өндөр. Ерөнхийд нь авч үзэхэд романтизмын урсгал чиглэл арай түлхүү байна уу гэж ойлгогддог. Дэлхийд гайхагдсан алдартай найрагчид Монголоос олон гарна гэдэгт би итгэлтэй байна. Үүнд олон зүйл нөлөөлж байна. Нэгд, Монгол бол өргөн уудам тал нутагтай. Түүнээс дагаад хүн ардынх нь сэтгэлгээний цар хүрээ хэмжээлшгүй. Мөн хэзээд ч өөрчлөгдөшгүй нэг зүйл бий. Тэр нь монгол хүний халуун сэтгэл. Ийм сэтгэл зүрх, сэтгэлгээний цар хүрээтэй ард түмэн дэлхийд ховор доо. (Н.Гантулга) Өдрийн сонин. 2008.10.08. Лхагва. №242(3007) Монголын оюутан тамирчид хос мөнгөн медальтай ирэв. БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 8-11-нд Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын хоёрдугаар тэмцээн болсон. Энд нийт 29 орны 400 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцжээ. Тус тэмцээнд Монгсл Улсаа төлөөлөн 15 шилдэг мэргэн бууч цэц мэргэнээ сорьсон байна. Эхний өдөр болсон 10 метрийн эмэгтэй хийн rap буун төрөлд дэлхийн оюутны "Универсиад-2007" их наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Бээжингийн зуны олимпийн шагналт наймдугаар байрын эзэн Ц.Мөнхзул өрсөлдсөн байна. Тэрээр урьдчилсан буудлагандаа 386 оноо авч Оюутны дэлхийн аваргын рекордыг шинэчлэн тогтоожзэ. Уг төрөлд нийт 10 багийн шилдэг мэргэн бууч оролцсоноос алтан медалийг 1144 оноогоор Тайванийн баг, мөнгөн медалийг 1138 оноогоор Монголын баг, хүрэл медалийг 1136 оноогоор БНСУ-ын оюутны баг тамирчид хүртсэн байна. Хувийн дунгээр алтан медалийг Тайванийн тамирчин Тиан Чиа, мөнгөн медалийг БНСАУ-ын тамирчин Ли Хо Лим, хүрэл медалийг Оросын тамирчин Анна нар авчээ. Энэ төрөлд манай гурван эмэгтэй тамирчин оролцсоноос Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлсэн байна. Харин 14 дүгээр байрт Ц.Хонгорзул, Г. Хэрлэнцэцэг 374 оноогоор 27 дугаар байрт тус тус орж, багаараа мөнгөн медалийн эзэд болжээ. Тэмөцээний сүүлийн өдөр болсон эмэгтэй 25 метрийн спорт гар бууны дасгалд манай гурван тамирчин оролцсоноос Ц.Мөнхзул гуравдугаар байрт орж шигшээ буудлагад шалгарчээ. Нийлбэр дүнгээрээ тэрээр мөнгөн медалийн болзол хангасан байна. Залуу буудагч Н.Ганчимэг энэхүү дасгалын урьдчилсан буудлагандаа амжилттай оролцож дөрөвдүгээр байраар шигшээ буудлагад шалгарч шагналт байранд орсон байна. Энэ төрөлд нэг, гуравдугаар байрыг Хятадын тамирчид авчээ. Тэмцээний эцсийн дүнгээр БНХАУ-ын тамирчид 22 медаль авч тэргүүн байрт, ОХУын баг 12 медальтайгаар удаалсан бол Италийн баг, тамирчид есөн медалиар гуравт оржээ. Монголын баг, тамирчид хоёр мөнгөн медалийн ачаар 14 дүгээр байрт шалгарсан байна. Өдрийн сонин. 2008.10.14. Мягмар. №247(3012)


1763 БНХАУ-ын Ухань хотын оюутнууд клуб байгуулжээ. БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод суралцдаг монгол оюутнууд нийлж "Уханьмэдлэг" клубийг байгуулжээ. Монгол Улсаа хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах, оюунлаг болон ёс зүйн ендөр чадавхитай боловсон хүчнүүдийг төрүүлж гаргax мөн тэдний далд авьяасыг нээхэд клубийн зорилго оршино гэж үүсгэн байгуулагчид нь ярьж байна. Мөн түүнчлэн бусад монгол оюутнууддаа тус хотод ирж сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилго ч бас байгаа аж. Тэд сурч байгаа мэргэжлээрээ бусдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор долоо хоногт нэг удаа цуглаж нэг нэгээрээ илтгэл тавих гэнэ. Эхний илтгэлийг Уханийн УИС-ийн хэл утга зохиол судлалын сургуулийн докторант Д.Ундрах тавихаар болжээ. Тавьсан илтгэлүүдээ дараа нь товхимол болгож олны хүртээл болгох гэнэ. Түүгээр ч барахгүй уг илтгэл нь тэдний судалгааны ажлын гол бүтээл ч болох юм байна. "Суръя, судалъя, сэтгэе, бүтээе" уриатай тус клубийн санаачлагчид нь Уханийн их сургуулийн докторант Л.Чойжилмаа, Ухань хот дахь БНХАУ-ын геологи, газар зүйн их сургуулийн магистрант М.Мөнхсүх, Уханийн УИСийн хэл утга зохиол судлалын сургуулийн докторант Д.Ундрах нар аж. Тус хотод суралцдаг оюутнууд нь хэл судгал, опон улсын худалдаа эдийн засаг, банк санхүү, нефть судлал зэрэг ховор мэргэжлүүдээр мэргэжил эзэмшиж байгаа үеийнхнээсээ шалгарсан манлайлагч залуус байдаг юм байна. Оюутнууд л гэхээр хамгийн түрүүнд идэж ууж, дарвиж цэнгэсэн дүр төрх буудаг тэр имижийг Уханийн оюутнууд ийнхүү эвдэх нь бололтой. Хятадын хамгийн халуун мөн Дунху хэмээх том нуураар хүрээлэгдсэн тус хотын монгол оюутнууд бас чамгүй авьяастай. Жил бүр олон улсын оюутнуудын дунд зохиогддог урлагийн наадамд өнгөрсөн жил "Бөө" хэмээх бүжгээр оролцон улсынхаа түүхийг сурталчлаад авсан. (З.Оюунбилэг) Өдрийн сонин. 2008.10.17. Баасан. №250(3015) Азийн эрдэмтэд чуулав. Азийн орнуудын Шинжлэх ухааны академиудын холбооны наймдугаар ерөнхий ассамблейн хуралдаан өнгөрөгч долоо хоногт Туркийн нийслэл Анкара хотод боллоо. Ассамблейд 30-аад орны эрдэмтэд оролцож "Азийн тогтвортой хөгжил", "Төв ба хойд Азийн цөлжипт", "Соёл хоорондын харилцаа", "Шинжлэх ухаан боловсрол" зэрэг асуудлаар санал солилцож шинжлэх ухааны хамтарсан хөтөлбөрүүдийг баталжээ. Хуралдаанаар Азийн Шинжлэх ухааны академиудын холбооны ерөнхийлөгчөөр Хятадын ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Ли Жин Хайг, дэд ерөнхийлөгчөөр Бангладешийн ШУА-ийн ерөнхийлөгч Шамшир-Алиг, Удирдах Зөвлөлийн гишүүдээр Монголын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Н.Алтансүх болон Иран, Вьетнам, Малайз, Пакистаны ШУА-ийн дэд ерөнхийлөгч нарыг тус тус сонгосон байна.


1764 Хуралдааны үеэр Монголын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Н.Алтансүх Туркийн ШУА, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн удирдлагуудтай уулзаж Монгол-Туркийн хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх, Турк судлалын чиглэлээр магистр, докторын сургалтанд оюутан сургах, 2009 онд Монгол-Туркийн эрдэмтдийн уулзалт зохион байгуулах зэрэг асуудлыг ярилцаж тохиролцлоо. (Д.Ариун) Өдрийн сонин. 2008.10.23. Пүрэв. №255(3020) Монгол улстай уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллахыг хүсжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бээжин хотод Ази, Европын (АСЕМ)-ын дээд хэмжээний долоо дахь уулзалт болсон билээ. Уг уулзалтын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Дээд хэмжээний энэ уулзалтад манай улс анх удаа оролцсон бөгөөд нийт 43 улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хүрэлцэн иржээ. Глобаль буюу дэлхий дахиныг хамарсан асуудлууд, тухайлбал хүнсний аюулгүй байдал, санхүүгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, соёл иргэншлийн хоорондын яриа хэлцлийг өргөжүүлэх тухай зэрэг өргөн сэдвээр олон орны төр засгийн тэргүүн нар санал солилцжээ. Мөн шинэ сэдэв болох нийгмийн эв нэгдлийг хөгжүүлэх талаар ярилцсан аж. Мэдээж дэлхий нийтийн анхаарлын төвд буй санхүүгийн хямралын тухай өргөн хүрээтэй яриа өрнүүлсэн аж. Европын холбооны гишүүн улсууд тухайлбал Франц, Герман, Итали зэрэг улсын төлөөлөгчид дэлхийн санхүүгийн энэ асуудлыг шийдвэрлэхэд төрийн хүчтэй зохицуулалт хэрэгтэй гэсэн бол, хөгжиж буй орнууд хөгжлөө санхүүжүүлэхэд хүндрэл учирч байгааг тэмдэглэн хэлсэн гэнэ. Харин гарцын талаар тэд ярихдаа банк санхүүгийн байгууллагад зэрэглэл тогтоодог компаниуд байдаг, эдгээрийг төрөөс зохицуулах хэрэгтэй юм. Мөн биржид ажилладаг зуучлалын байгууллагууд энэ хямралыг тааруулсан, эдгээр санхүүгийн брокеруудын шийдвэрлэх, түүнчлэн банк санхүүгийн байгууллагуудын тайлан гаргадаг процедурыг эргэн харах шаардлагатайг цохон тэмдэглэсэн ажээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АСЕМ-ийн дээд хэмжээний энэ уулзалтад "Тогтвортой хөгжлийг хангах нь" сэдвээр үг хэлжээ. Хөгжиж буй орны хувьд зээл, тусламж авахад хүндрэлтэй байгааг төрийн тэргүүн дурдаад, тогтвортой хөгжилд саад болж байгаа дэлхийн цаг уурын нөхцөлөөс болж мал сүргийн нэлээн их хорогдолд орсныг жишээ болгон ярьжээ. Түүнчлэн эдгээр сөрөг үзэгдлийг даван туулах талаар ирэх оны эхний хагаст Зүүн хойд Азийн орнуудын тэргүүн нарын уулзалт хийхийг санал болгосон байна. Дэлхийн эдийн засгийн сүлжээ, интаграцид ороогүй болохоор манай орон санхүүгийн хямралд бага өртөж байгаа орны тоонд орж байгаа аж. Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н. Энхбаяр Эстон, Энэтхэг, Япон, Нидерландийн Ерөнхий сайд нартай тус тус уулзсан бол ГХ-ын сайд С.Батболд Хятадын болон Словакийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж бүс нутгийн асуудлаар санал солилцжээ. Эдгээр улсын төлөөлөгчид бүгдээрээ л манай улсын уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр хамтран


1765 ажиллах хүсэлтээ тавьсан ажээ. Мөн Европын холбооны 27 улсыг төлөөлж байгаагийн хувьд Франц улс нь эрдэс баялгийн салбарт боловсон хүчин бэлтгэх, Монгол Францын хооронд дугуй ширээний уулзалт хийх тухай ч яриа хөнджээ. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр "АСЕМ-ийн долоо дахь дээд хэмжээний уулзалтыг даргалагч орны мэдэгдэл", "Тогтвортой хөгжлийн асуудлаарх Бээжингийн тунхаглал" гэсэн хоёр үндсэн бичиг баримтыг гаргажээ. Дараагийн уулзалт 2010 онд Бельги улсад болох юм байна. (З.Оюунбилэг) Өдрийн сонин. 2008.10.28. Мягмар. №259(3024) Ц.Дамдинсүрэн судлаачид Бээжинд чуулжээ. Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Бээжингийн их сургуульд болжээ. Энэхүү хурлыг тус сургууль, Ази Номхон далайн бүсийн судлалын хүрээлэн болон Монгол судлалын төв хамтран зохион байгуулжээ. Манай улсын Шинжлэх ухааны академи, Бээжингийн болон Өвөр Монголын их, дээд сургуулийн 50 гаруй эрдэмтэн судлаач оролцсон байна. Мөн Ц.Дамдинсүрэн агсны охин Д.Дулмаа хуралд ирсэн аж. Энэ үөэр эрдэмтэд Ц.Дамдинсүрэн ба түүний монгол хэл, утга зохиолын судлал, уран бүтээл, орчуулгын судлал, хэл шинжлэл зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна. (Я.Мөнгөн) Өдрийн сонин. 2008.10.31. Баасан. №262(3027) Хятад улс монгол иргэнд цаазаар авах ял оноожээ. БНХАУ-ын Шиньжан Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотын шүүхээс манай улсын иргэн Дамдинд цаазаар авах ял оноосон байна. Тэрбээр өнгөрсөн онд дундад Азийн орноос хоёр кг орчим героин Хятадад оруулж ирэх гэж байгаад баригдан ийнхүү ял сонсчээ. Энэ тухай Хятадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд ирүүлсэн тус хотын дунд шатны шүүхийн албан тоотод өгүүлсэн байна. Энэ мэдээллийн дагуу манай улсаас тус улсад сууж буй ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Н.Ариунболдтой холбогдлоо. Тэрбээр "Ийм харамсалтай хэрэг болсон. Арай хатуу шийдвэр учир бид холбогдох бүх аргаараа хөөцөлдөж байна. Нэг ч гэсэн иргэндээ ингэж хатуу ял оногдуулмааргүй байгаа. Ажлын үр дүн хараахан гараагүй учир нэмж мэдээлэл өгөх боломж алга. Хувь хүнийх нь талаар бүр ч юм хэлмээргүй байна" гэсэн хариултыг өглөө. Манай улсын ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Г.Ганхуягаас үүнийг тодруулахад "Энэ тухай манай яаманд өнгөрсөн сарын 20-ны үеэр мэдэгдсэн. Хар тамхи тээвэрлэсэн хэргээр буруутгагдаад байгаа. Бид давж заалдах, түүний эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж байна" гэлээ. Харин энэ тухай манай улсад суугаа Хятадын Элчин сайдын яамныханд ямар нэг мэдээлэл байсангүй. Хятадын сайтууд дээр ч тодорхой мэдээлэл алга байна.


1766 Өмнө нь Монголын иргэд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж 15 жилээс насаараа хоригдох хүртэл ял авч байсан тохиолдол байдаг ч энэ удаагийнх шиг ийм чанга ял оноож байгаагүй аж. (З.Оюунбилэг) Өдрийн сонин. 2008.11.05. Лхагва. №266(3031) Зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. БНХАУ-ын дарга Ху Жин Таогийн 2003 онд Монгол Улсад хийсэн айлчлапын үеэр Монгол Улсын Засгийн газарт дэд бүтэц барьж байгуулax төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй эээл олгохоор амласан билээ. Дээрх зээлийн хөрөнгөөр Эгийн голын УЦС-ыг барих төслийг Засгийн газар 2008 оны нэгдүгээр сард зогсоож, харилцан ашигтай, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, байгаль орчинд хор хөнөөлгүй төсөл, хөтөлбөрүүдийг сонгон хэрэгжүүлэх тухай шийдвэр гapгacaн байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж ч гарсан байна. Тиймээс Засгийн газраас 1. Баруун бүсийн авто зам (50.0сая ам.дол) 2. Орон сууцны хорооллын инженерийн дэд барилгын материал (100.0 сая ам.дол) 3. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх (60.0 сая ам.дол) 4. Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах (60.0 сая ам дол) 5. Монгол Улсын мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл (40.0 сая ам.дол)- ийн төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Өдрийн сонин. 2008.11.13. Пүрэв. №273(3038) Ганжуур судрыг худалдаанд гаргана. Хятадын буддын шашны хамгийн дээд сурах бичиг “Ганжуур судар"-ыг ойрын хугацаанд анх удаа худалдаанд гаргах гэж байна. Ганжуур судар бол буддын шашны талаар олдсон хамгийн бүрэн бүтэн зохиол аж. Энэ удаагийн худалдаанд гаргах гэж байгаа Танжуур судар"-ыг олон арван эрдэмтэн лам нар болон 100 гаруй мэргэжилтэн таван жилийн хугацаанд нарийн хянан тохиолдуулж ном болгон гаргаж байгаа нь энэ юм байна. Уг сударт нийт 8416 боть судар бичгийг орчуулснаар орчин үеийн хүмүүсийн уншихад тохиромжтой цорын ганц хэвлэл боллоо гэж үзэж байгаа ажээ. Өдрийн сонин. 2008.11.29. Бямба. №286(3051) Урд хөршид хоригдож байгаа таван иргэнээ татна. Монгол Улс БНХАУ-ын консулын зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд Бээжинд боллоо. Өнөө жил арав дахь удаагаа болж байгаа уг уулзалтад манай талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Цагдаагийн ерөнхий газрын болон Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох ажилтнууд оролцсон байна. Харин Хятадын


1767 талаас ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Сүн Дали онд тус улстай хийсэн консулын зөвлөлдөх уулзалтаар ялтан шилжүүлэх хэлэлцээр байгуулах санал тавьж байсан. Гэвч уг асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар дээрх саналаа дахин тавихад Хятадын тал асуудлыг үргэлжлүүлэн судална гэжээ. Мөн Шинжаан Уйгарын өөртөө засах орны Үрүмч хотын шүүхээс хар тамхины хэргээр цаазаар авах ял сонссон Ж.Дамдинг шилжүүлэн авах талаар хар тамхитай холбоотой хэрэг хүнд ялтай байдаг. Манай улс ялтан солилцох хэлэлцээр байгуулаагүй учир энэ хэлэлцээр үр дүнгүй болжээ. Харин түүний талаарх мэдээллийг дор бүр нь өгч байхаа Сүн Дали мэдэгдсэн гэнэ. Манай улсын таван иргэн Хятадад ял эдэлж байгаа. Тэднийг шилжүүлэн авахаар дээрх уулзалтаар ярилцжээ. Хоригдлуудын гурав нь торгуулийн мөнгөө барагдуулаагүй аж. Хэрэв торгуулийн мөнгөө төлбөл тэднийг татан авах боломжтой болох гэнэ.Энэ удаагийн уулзалтаас Хөх хотод улсын тэтгэлгээр сурапцаж байгаа 1200 монгол оюутныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалд хамруулахаар болсон байна. Мөн Бээжин, Хөх хотын томоохон эмнэлгүүдэд монгол хэлний албан ёсны орчуулагч ажиллуулж өгөхийг манай тапаас хүсчээ. Учир нь тэнд эмчлүүлдэг монгол иргэд хэлний бэрхшээлээс болж хугацаа алдан эдийн засгаараа багагүй хохирдог байна. Өдрийн сонин. 2008.11.27. Пүрэв №284(3049) Xap тамхины хэрэгт холбогдсон иргэдийг судлах боломжгүй байна гэв. БНХАУ-д манай улсын хоёр иргэн хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамны хэвлэлийн хэлтсийн дараа Б.Баясгалангаас дараах тодруулгыг авлаа. -Манай улсын хоёр иргэн хар тамхины хэргээр шалгагдаж байгаа талаар БНХАУ-аас бичиг ирсэн юм уу? -Консулын газарт өнгөрсөн долоо хоногт Эрдэнэчимэг нэртэй хоёр эмэгтэйг шалгаж байгаа талаар ноот бичиг ирүүлсэн. -Ижилхэн нэр хоёр хүний талаар мэдээлэл ирсэн хэрэг үү? -Тийм -Тэд БНХАУ-д ямар ажил эрхэлдэг байсан юм бол? -БНХАУ-аас Эрдэнэчимэг нэртэй хоёр эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэснээс илүү мэдээлэл ирүүлээгүй. Мөн ямар хэрэгт холбогдуулсныг нь ч мэдэгдээгүй. Тийм учраас аль нутгийн хүмүүс, тэнд ямар ажил хийж байсан зэрэг хувийн мэдээллийг нь тодруулах боломжгүй байна. -Ийм нөхцөлд яамны зүгээр иргэнийхээ төлөө юу хийх вэ? -Бид БНХАУ-аас дахин бичиг ирүүлэхийг л хүлээж сууна. Тодорхой мэдээлэлгүй учраас тийм, ийм зүйл хийнэ гэж хэлэх боломжгүй гэлээ. (Б.Цэцэгдэлгэр)


1768 Өдрийн сонин. 2008.12.16. Мягмар.№300(3065) МИАТ-ийн онгоц Бээжинд гурван цаг саатав. Бээжингээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн "ОМ-224" аяллын дугаартай онгоц техникийн саатлын улмаас Бээжинд өчигдөр гурван цаг саатжээ. Уг онгоц энэ өдөр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд 08.00 цагт ниссэн байна. Бээжингээс буцаж Улаанбаатарын зүг 12.00 цагийн үед нисэхээр хөөрч байх үед аюулгүйн дохио нь ажиллаж, Бээжингийн олон улсын нисэх буудалд буцаж буужээ. Тус онгоцны удирдлагууд техникийн гэмтлийг цаг алдалгүй засч Бээжингээс 17.48 цагт нисч Улаанбаатарт 19.40 минутанд газарджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоцны агаарын битүүмжлэл алдагдаж, зорчигчдын зарим нь ухаан алдсаны улмаас онгоц ослын буулт хийсэн гэнэ. МИАТ компанийхан харин уг мэдээллийг үгүйсгэсэн юм. (Г.Цэцэг) Өдрийн сонин. 2008.12.16. Мягмар. №300(3065) С.Сэрчмаа Хятадад сурахаар болжээ. Дуучин С.Сэрчмаа оюутан болох гэж байгаа аж. Хятад хэлний орчуулагч, соёл судлаач мэргэжлээр сурах гэж буй тэрбээр он гарсны дараахан урд хөршийг зорих юм байна. Дуучин бүсгүй БНХАУ-д нэлээд хэдэн жил болох юм байх. Хятадад очиж хэл суралцах болсон шалтгаан нь тус улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болсонтой нь холбоотой гэсэн. "Хайрын дууч" гэгддэг авьяаслаг энэ бүсгүй нэгэн үө хип хоп урсгалаар уран бүтээл туурвисан нь олныг гайхшруулсан, Нөгөөтэйгүүр, стиль, имижэ хүртэл өөрчилсөн нь залууст ихэд таалагдсан гэдэг. Тэрбээр хэдий хятад хэл, соёл судлаачаар суралцсан ч уран бүтээлээ орхихгүй гэдгээ хэлнэ лээ. Өдрийн сонин. 2008.12.23. Мягмар. №306(3071) 2009 он Күнзийн нутгийн хүүхэд, сургууль хоёрын тухай ХУИС-ийн Азийн хэл, соёлын тэнхимийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ч.Батсүрэнтэй ярилцлаа. -Таныг саяхан БНХАУ-д очиж боловсролын тогтолцооных нь талаар танилцсан гэж сонссон. Тэр тухай зарим зүйлийг тодруулах гэсэн юм? -Тийм ээ. Бидний хэдэн багш Күнзийн институтийн шугамаар цөөн хоног урд хөршийнхөөр аялаад ирсэн. Тэдний боловсролын системтэй бага боповч танилцах аз тохиосон юм. -Күнзийн институт гэв үү. Энэ талаараа жаахан тодруулна уу? -Хятад гүрний түүхэнд олон суут хүн төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь их сэтгэгч Күнз. Одоо ч гэсэн улс төрийн хар хайрцагны бодлого нь их Күнзийн сургаалиар явж байгаа гэдгийг дэлхий нийтээрээ гадарлах бопжээ. Хятад орны хөгжил, ололт дэвшил нь ухаантан мэргэдийнхээ сургаал онолд суурилсан байдаг. Тухайн институтийн хувьд дэлхийн 70 гаруй улсад байгуулагдан ажиллаж байна. Тэр улс орон, бүс нутаг дахь хятад хэлний сургалтад гол анхаарлаа хандуулдаг юм билээ. Манай МУИС-ийн дэргэд 2007 онд салбар нь эхлэлээ


1769 тавин 2008 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлсэн. Зарим улс оронд бол хэд хэдэн салбартай юм. Жишээ нь ОХУ, АНУ зэрэгт тус бүр арав гаруй салбар бий гэдэг. -Хаагуур аялав, юу үзэв? -Бээжингээс гадна Жинань, Чиндао гэсэн хотуудаар орлоо. Бид Шаньдун их сургууль дээр хэдэн өдөр туршлага судалсан. Тэр нь бүр 1901 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. 30 салбар сургуультай, сургалт дадлагын 12 эмнэлэгтэй гээд хэлэхэд цар хүрээ нь тодорхой байгаа биз. Сүүлийн 50 гаруй жилд гадаадын хүмүүст хятад хэлний сургалт явуулж ирсэн гэнэ. Одоо тэнд 100 гаруй орны 2000 шахам суралцагч байна. Манай улсаас гэхэд 10 орчим оюутан, аспирант бий. -Та нэг их сургуулийг онцоллоо. Боловсролын хувьд өөр ажсан зүйл чинь юу вэ? -Ерөөс Шаньдун бол Хятадын гоц ухаантнууд их тодорч гарсан нутаг гэсэн. Тэгээд л оюун ухааны илч хуримталсан, энергийн том төв гэж үздэг юм байна. Агуу их сэтгэгч Күнз, Минз нарын төрөлх нутаг гэхээр арга ч үгүй юм. За ерөнхий боловсролын тогголцоо нь гэвэл 12 жилийн сургалттай. 1-9 анги төгстөл албан ёсны сургалт гэх юм. Энэ хооронд хүүхэд заавал сургуульд сууна гэсэн үг. Тэгээд есдүгээр анги төгсөгчдийн 65 хувь нь анги дэвшиж ахлах сургуульд ордог. Үлдсэн 35 хувь нь тусгай мэргэжлийн сургууль, дамжаанд орох юм уу, үйлдвэрт ажилладаг байна. Ахлах сургууль төгсөгчдийн 70 орчим хувь нь их, дээд сургуульд элсдэг гэсэн. Гэхдээ энэ элсэлтийн хувьд их харьцангуй тоо бололтой юм билээ. -Элсэлт гэснээс та шалгалт, журмын талаар нь сонирхсон биздээ? -Сонирхсон. Их сургуульд элсэгчдээс хятад хэл, математик, гадаад хэлний гээд гуравхан чиглэлээр шалгалт авдаг юм байна. Гадаад хэл нь англи хэл байх. Ямар ч мэргэжлийг сонгосон энэ гурвыг сайн мэдэж байж шалгалтад тэнцэх ёстой гэнэ. -Дуучин болох хүн математикийн шалгалт өгч байж дээд сургуульд орох аж. Шалгалт шүүлтүүрийн энэ онцлогоо юу гэж тайлбарлаж байна вэ? -Бид бас лавласан. Математикч, инжөнер болох хүн яагаад заавал хятад хэлний шалгалт өгдөг юм бэ гэсэн. Гэтэл эх хэлээ сайн сураагүй хүн өөр хэл сурах юм уу, өөр чиглэлийн мэргэжил эзэмшихдээ дульхан байдаг. Математикийг сайн сураагүй хүүхэд мөн адил сэтгэлгээ нь хоцрогдоно. Мөн хятад хэлээ сайн сурч эзэмших нь эх оронч үзэлтэй, түүх, үндэсний соёлдоо үнэнч байдаг. Эндээс улс орондоо хэрэгтэй сайн мэргэжилтэн төрөх эхлэл юм гэж тэдний эарим боловсрол судлаач хэлж байсан. -Та нар ерөнхий боловсролын аль нэг сургуулиар орсон биз дээ? -Хэд хэдэн дунд сургууль дээр очсон. Тухайлбал Шаньдун мужийн хоёрдугаар дунд сургууль байна. 7000 орчим сурагчтай, хоёр ээлжээр хи-чээллэдэг юм билээ. Нэг ангид 50 хэдэн сурагч хичээллэх юм. Сонирхолтой нь бүх хүүхэд нь дотуур байранд суудаг гэсэн. 7000 хүүхдийн байртай гэсэн үг. Хятадын дунд сургуулийн сурагчид нь өглөө долоон цагаас үдэш 22 цаг хүртэл сургууль дээрээ байдаг аж. Тийм болохоор дотуур байранд суухаас өөр яах вэ дээ.


1770 Дээрх дунд сургууль нь хими, фиэик, амьтан судлалын хичээлийн лаборатори тус бүр дөрөв дөрөвтэй. Биеийн тамирын маш том хоёр талбайтай, спортын сайхан цогцолбортой юм. Тавин жилийн түүхтэй гэх энэ сургуульд 500 шахам багш ажилладаг гэж байсан. "Манай сургууль бүх багшдаа нөэтбүүк авч өгсөн" гэж захирал нь ярьж байв. -Олон мянган сурагч, олон арван багштай тэр сургуулийн нийт барилга байгууламжийн хувьд? -Хичээлийн байр, дотуур байраас гадна хоолны газар, биеийн тамирын мөнөөх цогцолбор гээд нэгэн дунд сургуулийнх гэхэд их нүсэр юм билээ. Сурагчид үдийн завсарлагааныхаа үөд биеийн тамирын талбайдаа 20 минут орчим гүйж багштайгаа дасгал хийдэг хэвшилтэй. Багш нь ангиа дагаад яг л хүүхдүүд шигээ шогшоод байх нь сонин харагдаж байсан даа. Ер нь Хятадын ямар ч сургуулийн гадаа бие тамирын том талбай байх юм. Манай Монголд ямар билээ дээ. Их дээд сургуулийнхыг гэхэд хотын дарга нар бараг зарчихсан биз дээ. -"Мартсанаас мал мэнд үү" гэгчээр Күнз гэснээс сургааль ном нь Монголд аль хэр түгээ бол. Залуус, оюутнууд маань мэдэх үү? -Күнз мэргэний "Дайта-хуй", "Шүүмжлэл өгүүлэл", "Их суртахуй" зэрэг номыг манай сайн орчуулагч, доктор М.Чимидцэеэ хөрвүүлэн уншигчдад хүргэсэн. Залуус уншдаг биз. Манай ХУИС-ийн хувьд соёл судлалын хичээлээр заавал унших номын жагсаалтад "Дайтахуй" номыг нь оруулсан. "Дайтахуй" гэж орчуулан нэрлэсэн болохоос угтаа бол тэмцэхүй, зүтгэхүй, чармайхуй гэсэн утга бүхий сургааль юм. -Энэ тодруулга ярилцлагын эхэнд баймаар асуултыг төгсгөлд нь танаас асууя. Азийн хэл, соёлыг Монгол залуус хэр сонирхон судалж байна? -Манай сургууль бол "Орос хэлний багшийн дээд сургууль" нэртэйгээр 30 жилийн тэртээ үүссэн. Хүмүүс мэднэ. Өдгөө өөр өргөн хүрээний сургалттай. Тэр дунд Аэийн хэл соёлын тэнхимд япон, хятад, солонгос хэлний сургалт явуулдаг. Үүн дээр эх хэл бас орно. Хятад, Япон, Солонгос орны олон сургуультай оюутан ,багш солилцдог. Залуу багш нараас гэхэд эдгээр улс оронд очин зэрэг хамгаалдаг юм. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд багш Б.Батсайхан, Г.Оюунбилиг нар Японд магистрын, багш Д.Эрдэнэсүрэн, Д.Отгонцэцэг хоёр БНСУ-д докторын зэрэг хамгаалаад ирэв. Одоо багш Г.Ариунжаргал, И.Туул нар Хятад улсад, У.Мягмарсүрэн Солонгост докторантурт суралцаж байгаа. Ийм л байна. Б.Цогзаяабаатар Өдрийн сонин. 2009.01.13. Мягмар. №008(3085) Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд техникийн саатал гарчээ Өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх байсан "Боинг 737-800" онгоцонд техникийн саатал гарчээ. МИАТ компанийн ОМ224 дугаартай онгоц өчигдөр Улаанбаатар Бээжингийн чиглэлд 8.25 цагт хөөрсөн байна. Харин 11.30 цагт Улаанбаатар руу нисэхээр хөдөлгүүрээ асаах гэтэл нэг хөдөлгүүр нь ажиллахаа больжээ. Энэ талаар


1771 МИАТ компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Түмэнжаргалаас тодрууллаа. -Юунаас болж онгоц саатах болов? -Манай онгоц Бээжингийн "Капитал" олон улсын нисэх онгоцны буудлаас нисэхээр хөдөлгүүр асаахаар чирүүлсэн юм билээ. Тэгээд хөдөлгүүрээ асаах гэтэл баруун талын хөдөлгүүр асахгүй байсан тул онгоц эргэж зогсоолдоо орсон. Ингээд нисэх багийн дарга Ө.Амарбат нарын хүмүүс үзлэг хийхэд баруун хөдөлгүүрийн асаагч механизмд гэмтэл гарсан нь тогтоогдсон юм байна. Сэлбэг нь Бээжингээс олдоогүй учраас Улаанбаатараас манай мэргэжилтэн эд анги аваад Хятадын СА 901 дугаартай нислэгээр 16.25 цагт явсан. Хөдөлгүүрт гэмтэл гарсан шаптгааныг “Боинг-737" агаарын хөлгийн хөдөлгүүрийн үйлдвэрлэгч "General Electric" компани, Ирланд ба Монгол Улсын ИНЕГ, агаарын хөлгийг ашиглагч МИАТ компанийн аюулгүй ажиллагааны алба хэлтэс тогтооно байх -Ослын буулт хийсэн юм биш үү? -Үгүй ээ. Онгоц хөдлөхөөр чирүүлж байсан шүү дээ. Машинаар бол түлхүүрээ ч асааж амжаагүй гэсэн үг. -Хэдэн зорчигчтой байсан бэ? -169 зорчигчтой байсан. Зорчигчид онгоцны буудалд байрлаж байгаад онгоцондоо суусан. -Зорчигчид онгоцондоо суусан нь нислэг үйлдэнэ гэсэн үг үү? -Сэлбэг аваачиж, онгоцоо засчихсан гэсэн. 18.30 цагт Улаанбаатар руу хөөрнө гэсэн мэдээ ирсэн гэв. МИАТ компанийн ОМ224 дугаартай "Боинг 737-800" агаарын хөлгийг МИАТ компани өнгөрсөн оны тавдугаар сараас түрээсээр ашиглаж байгаа юм байна. (Б.Цэцэгдэлгэр) Өдрийн сонин. 2009.01.15. Пүрэв. №010(3087) БНХАУ-тай зээлийн хэлэлцээ хийнэ БНХАУ-ын Засгийн газраас гурван тэрбум ам.доллар зээлээр авах яриа хэлэлцээ хийх, ингэхдээ 1.0 тэрбум ам.долларыг банк, санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд, 2.0 тэрбум ам.долларыг Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн дагуу хөдөө аж ахуй, үйлдвэржүүлэлт, авто болон төмөр зам, орон сууц, дэд бүтцийн бусад чиглэлээр томоохон төслүүдийн санхүүжилтэд ашиглах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Зээлийг авах талаар хоёр талын яриа хэлэлцээ эхлүүлэх саналыг албан ёсоор Хятадын талд хүргүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгажээ. Өдрийн сонин. 2009.01.15. Пүрэв №010(3087)


1772 Ч.Баатар: Монгол, Хятадын тал гаалийн татварыг багасгахаар тохиролцож чадлаа. Cap шинийн өмнөхөн Монгол, БНХАУ-ын хооронд худалдаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ боломж бий болсон аж. Энэ талаар Замын-Үүдийн бүсийг хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатартай уулзаж ярилцлаа. -Хятад Монголын хилээр нэвтэрдэг худалдааны асуудалд нэлээд ахицтай өөрчлөлтүүд гарсан талаар сонслоо. Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед гэгээтэй сайхан мэдээ сонсож байгаа учраас танаас энэ талаар тодруулж лавлахаар уулзаж байна. -Монголчуудын наймаа арилжаа хийдэг гол газар бол Замын-Үүд. Өнгөрсөн оны сүүлээр хоёр талын хилийн хөдөлгөөн багасаж, худалдах, худалдан авах явц эрс багассан нь бүс нутгийн тулгамдсан асуудлын нэг болоод байсан юм. Ялангуяа барилгын материал, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрс багассан. Өдөртөө 500-700 машин хил хоорондын хөдөлгөөнд оролцож байсан бол оны сүүлээр 70-90 машин болж цөөрсөн. Тиймээс Замын-Үүдийн бүсийг хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд БНХАУ-ын Эрээн хотын намын хороо, Засгийн ордны удирдлагуудтай нь удаа дараа уулзалт хийсний үр дүн гарлаа. Хятадын талаас зарим хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Монголын талаас барааны чанар, үнийн уян хатан бодлогыг барихыг санал болгосон. Тухайлбал, бөөний үнээр авсан бараа бүтээгдэхүүн борлогдохгүй байгаа нь Хятадаас нийлүүлж байгаа барааны чанар муу байгаатай холбоотой гэж холбогдох хүмүүст хэлсэн. Хоёрдугаарт, үнийн уян хатан бодлого барихгүй бол эдийн засгийн хямралтай байгаа үед хүмүүс худалдан авах чадвар муу байгааг дуулгасан юм. Гуравт, хил гааль болоод мэргэжлийн хяналтын хүнд суртлыг багасаж шуурхай үйлчилж, татварын асуудал дээр анхаарч, татварыг аль болох багасгах саналыг тавьсан. Түүнчлэн Эрээн хотын Дэн даргыг Монголд айлчлах үеэр хэд хэдэн асуудлыг бид хөндөж тавьсан. Энэ нь иргэдийг хилээр орох, гарах бүрт мөнгө хураадгийг болиулах, Хятадын бизнес эрхлэгчдийг монгол түншүүдтэйгээ зөв зохистой харьцаж, харилцан илтгэлцлийн түншлэлийг бий болгох саналыг тавьсан. Тиймээс ч ирэх онд дипломат харилцаа үүссэний 60 жилийн ойг угтаж хэд хэдэн бүтээлч ажлыг явуулъя гэж хоёр тал тохиролцлоо. Энэ ажил нь Замын-Үүдийн хөгжилд нөлөөлөхүйц байвал ямар вэ? гэсэн саналыг манай тал тавьсан. -Хятадын тал тэгэхээр манай саналыг нэлээд нааштай хүлээж авсан байх нь ээ? -Энэ бүх санал санаачилгыг үндэслээд Хятадын тал энэ оны гуравдугаар сарын эхнээс ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр албан ёсоор мэдэгдлээ. Юун түрүүнд гаалийн бүрдүүлэлт, шалгалтыг хялбаршуулж гаалиар opox, гарах тогтолцоог сайжруулж, ялангуяа хятадаас гарч буй бараа материалын бүрдүүлэлтийг шуурхай хийх, хүнд суртлыг багасгах, хилийн боомт дээр "Ногоон гэрэл" гэдэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь хүнсний бутээгдэхүүн, жимс, ногоо, бусад


1773 бараа материалыг ямар ч дараалалгүй гаргана. Хятадын тал гаалийн мэдүүлгийн нэг цэгийн үйлчилгээ бий болгоно. Экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үнэлгээ, гаалийн татварыг багасгах арга хэмжээ авна гэсэн. Боомтод гаалийн баталгаат бүс, агуулах байгуулах асуудлыг дэмжиж бага хэмжээний худалдааны татварт хөнгөлөлттэй бодлого баримтална гэж тохирлоо. Манай талаас ч гэсэн хил, гааль дээр хууль бусаар мөнгө авдаг явдлыг таслан зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс гаалийн зуучлагч байгууллагуудаас авах мэдээллийн чанарыг нэмэгдүүлнэ гэж ярилаа. Өөр нэг томоохон асуудал бол хорио цээр, мэргэжлийн хяналтын талаар авсан apra хэмжээ. Үүнд экспорт, импортын бараанд хөнгөлөлттэй бодлогыг баримталж, хилээр нэвтрүүлэх мэдээллийг электрон хэлбэрт оруулж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортод гаргахад чанарын шалгалт хийж мөнгө авдагаа багасгахаар болсон. Ялангуяа амьд мал хилээр гаргахад хорио цээрийн хураамж авахгүй болсон. Үунтэй холбоотой өнгөрсөн бямба гарагт сүүний чиглэлийн зуун үнээг хятадаас оруулж ирлээ. Цаашид ч адуу, үхэр нэлээдгүй хэмжээгээр оруулж ирэх хандлагатай байна. Мөн монголын бизнесменүүд эуун мянган юаниас доош үнийн дүнтэй бараа авбал үнийн дүнгийн 30 хүртэл хувь, тавин мянган юаниас доош үнийн дүнтэй бараанд 50 хүртэлх хувийн татвар хөнгөлөхөөр боллоо. Хорио цээр, чанарын шалгалтын албаны урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг өмнө нь ажлын цагаар л явуулдаг байсан бол одоо 24 цаг болгож байгаа. Тэгэхээр хэдэн өдөр дугаарлаж зогсох юм уу, хүлээх шаардлага байхгүй боллоо гэсэн үг. -Монголын бизнес эрхлэгчдэд Хятадын зарим банкнаас барьцаагүй зээл олгох тухай сонссон юм байна. Энэ үнэн үү? -Хятадын Бүтээн байгуулалтын банк Монгол Улстай шууд санхүүгийн харилцаа бий болгож үйл ажиплагаа явуулахаар боллоо. Мөн Хятадын тариалангийн банкнаас олгох хөрөнгө оруулалтын зээлийг 200 сая юаньд хүргэж, түүн дотроо хувь хүн үйлдвэрлэл эхлэхэд 60 сая юань, аж ахуй нэгжид 140 сая юанийн зээл олгохоор болсон юм. Монгол Хятадын хамтарсан компани, хамтарч үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад итгэлцлийн зээлийг ямар нэг барьцаагүйгээр олгохоор боллоо. Гэхдээ монголын бизнесменүүдэд дангаар нь олгох гэж байгаа юм биш. Хятад Монголын хамтарсан компани, аж ахуй нэгжид гэсэн үг шүү. Аккредитивын гүйлгээг дэмжиж, аккредитивын барьцаа мөнгө олголт, экспортын татвар буцаалт зэрэг олон улсын санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгчдийг дэмжинэ. Монгол руу гарч байгаа худалдааны эргэлтийг дэмжих зорилгоор иргэддээ 50 сая юанийн зээл олгохоор болсон. Хятадын Эрээн хотод үйлдвэрлэл явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, аж ахуй нэгжид олгох хөрөнгө оруулалтыг 2009 онд 350 сая юаньд хүргэнэ. Замын-Үүдэд хилийн боомт болоод бүс нутагтай хамтарч ажиллах талаар анхаарч бүрэн эрхт төлөөлөгчийн тавьсан саналыг үндэслэж 4 километр хайрган хучилттай замыг дөрөвдүгээр сараас тавьж эхэлнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэн барих бэлтгэл


1774 ажлыг эхлэхээр боллоо. Эрээний намын хорооны шийдвэрээр Замын-Үүдтэй харьцдаг байгууллага болгонд дипломат харилцаа үүссэний ойг угтаж тус бүр нэг бүтээлч ажил хийхийг уриалаад байгаа. Замын-Үүд дэх Монголын талын байгууллагууд юу хийлгэхээ сонгоно. Үлдэцтэй, хөгжилд хувь нэмэр болохоор эүйлийг хийлгэхээр төлөвлөж байгаа. Энэ нь бүсийн хөгжлийг хурдасгахад дөхөм болох байх. -Хэдийгээр хоёр улсын хил гааль дээр ийм сайхан үйл ажиллагаанууд явагдаж эхэлж байгаа ч бас учир дутагдалтай зүйл сонсогдож л байх юм. Тухайлбал, Хятадаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнүүд чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар иргэд, холбогдох байгууллагуудын гомдол тасрахгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ? -Замын-Үүдэд мэргэжлийн байгууллагууд сайн ажиллаж байгаа. Тиймээс Замын-Үүдээр нэвтэрсэн чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Харин гүний гаалиар буюу Эрээнд лацдуулаад шалгуулахгүй Улаанбаатарт орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд шаардлага хангахгүй орж ирж байна. Тиймээс манай худалдаа эрхэлдэг хүмүүс үүнд анхаарч хямд, чанар муутай бараа бүтээгдэхүүн оруулж ирэхгүй байвал монголчууд чанаргүй хүнс хэрэглээд байхгүй шүү дээ. -Он гарсаар Замын-Үүдийн боомттой холбоотой зөрчлүүд гарсан. Тухайлбал, хилээр хууль бусаар алт, мөнгөн ус, хар тамхины ургамал гарч байгаа талаар мэдээлэгдэж байгаа... -Хууль бусаар алт гаргах гэж байсан асуудал илэрсэн. 6.3 кг алт монголын талаас "УАЗ-469" маркийн машинд олон хэсэг болгон нууж хилээр гарах гэж байсныг манай тагнуулын байгууллага илрүүллээ. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Мөнгөн усны асуудал хятадаас оруулж ирэх гэж байгаад илэрсэн. Замын-Үүдээр шалгалтанд ороогүй мэдэгдэлгүйгээр оруулж ирсэн. Мөнгөн ус овор хэмжээ багатай. 50 кг мөнгөн ус хоёр халуун саванд л орж ирдэг. Хүнд даацын ачаа ихтэй машины мухарт нуусан байхад илрүүлэх боломж бага. Тэр болгон машины бүх барааг буулгаж үзэх боломжгүй. Гаднаас нь илрүүлээд мэдрэх багаж байхгүй. Тэгэхээр гаалийн байцаагчийг шууд буруутгах үндэслэл бага. Хэрвээ хил, гаалийн ажилтнууд хуйвалдаж оруулж ирэхийг санаархсан бол хууль хяналтын байгууллага илрүүлэх байх. Ер нь Замын-Үүдийн хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллага зохих хэмжээндээ ажиллаж байна. Ашиг олох гэсэн хүмүүс хориотой бараа бүтээгдэхүүн хилээр гаргах гэж байгаад илрүүлчихвэл гаальчдыг муулдаг. Илрүүлсний дараа хахууль амалж, дарамтлах сүрдүүлэх явдал ч бий. Тиймээс иргэд хил дээр болж буй ажиллагааг зөвөөр ойлгоосой. -Хоёр талаас уулзаж тохиролцох үед монголын тал ямар арга хэмжээ авна гэж ярьсан юм бэ?


1775 -Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр улсын хилийн байгууллагууд хамтарсан зөвлөгөөн хийлээ. Эрээн хотын дарга, намын даргыг нь хүлээж авч монголын талаас харилцан ашигтай ажиллах талаар ярьсан. Замын-Үүдэд Хятадын талын давуу хөрөнгө зориулалттай олон улсын зочид буудал барья гэж ярьсан. Өдрийн сонин. 2009.02.24. Мягмар. №050(3127) Ч. Баатар: Монгол, Хятадын тал гаалийн татварыг багасгахаар тохиролцож чадлаа. Хятад руу гарч буй машин техникийг журамлаж, стандартын шаардлага хангасан машинуудыг хилээр гаргах журмыг боловсруулж нэг цэгийн үйлчилгээтэй болгох талаар ярилаа. Өмнө нь гурван газраас зөвшөөрөл авдаг байсан. -Цагаан cap болж буйтай холбоотой Замын-Үүдийн боомтоор худалдаа наймаа хийх нь арай ихсэв үү? -Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага ч нэг хэсэг багассан байснаа бодвол нэлээд нэмэгдсэн. Билет сурагласан хүн ихэслээ. Түүнчлэн хятадын талаас зээл тусламж үзүүлье гэсэнтэй холбоотой барилгын материал зөөх хандлага ихэсч байна. Манайхан Хятадын талаас бизнес эрхэлж буй хүмүүс цаг алдалгүй орохыг санал болгож байна. -Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал хэр ахицтай байна? -2008 онд багтааж стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулж эзэнтэй болгох шийд гарсан ч тэргүүн шадар сайдын дэргэд Чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг хариуцсан баг ажиллахаар болж тэд ул суурьтай судална гээд хойшилчихоод байна. Ингэж хойшлох нь буруу. Хөрөнгө оруулагчид олон байгаа. Тэд Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг хийхийн сацуу бүсийн тулгамдсан асуудлын нэг болох дулааны шугам, цэвэр усны асуудлыг ч шийдээд өгөх санал хэлдэг. Гэтэл манайх энэ асуудлыг шийднэ гээд төсөвт хэчнээн тэрбумаар нь тусгаад байдаг. Түүний оронд бүсийн хөрөнгө оруулалтын асуудлыг хурдан шийдвэрлэвэл төсвөөс хэчнээн их хөрөнгө мөнгө хэмнэгдэх нь ойлгомжтой. Гадны хөрөнгө оруулагчид нь байж байхад манай Засгийн газар хойш тавиад байж болохгүй. Бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгаж хөрөнгө оруулагчдын татаж оруулбал манай улсын хөгжилд ч ямар их хэрэг болох билээ. -Ярилцлага өгсөн танд баярлалаа. -Танай сонины хамт олонд баярлалаа. Мөн монголчууддаа үхэр жилдээ эрүүл энх, эв найртай, идээ ундаа арвин байхын ерөөл дэвшүүлье. Өдрийн сонин. 2009.02.24. Мягмар. №050(3127) Хятадын мэргэжилтнүүд Улаанбаатарын замд судалгаа хийж дуусчээ. Нийслэлийн замын байдалд судалгаа хийхээр өмнөд хөршөөс өнгөрсөн сарын 18-нд ирсэн Бүх Хятадын Зам гүүрийн корпорацийн мэргэжилтнүүд дүгнэлтээ гаргаснаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаярт танилцууллаа.


1776 Хотын мэрийн урилгаар ирж ажилласан тэдний дүгнэлт манай мэргэжилтнүүдийнхтэй таарчээ. "Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Их тойруугийн замыг иж бүрнээр нь ашиглалтад оруулах нь зөв өө. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөөнеөс засварын ажлаа эхэлбэл Улаанбаатарын автозамын бөглөрөл улам их болно. Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар, Зуун айл хүртэлх гурван км гүүрэн замыг нэн түрүүн ашиглалтад оруулж, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгтэй" гэж Зам гүүрийн корпорацийн дэд захирал Тан Жин Сон хэллээ. Нийслэлийн Засаг дарга нийтийн тээврийн паркийг шинэчилж, үйлчилгээг нь сайжруулах замаар автомашины нягтралыг багасгах бодлого барьж байгаагаа энэ үеэр танилцуулав. Тэрбээр "Бүх Хятадын Засгийн газрын корпораци мэргэжилтнүүдээ ирүүлэн өөрсдийн хөрөнгөөр нийслэлийн замын байдалд судалгаа хийсэн юм. Манай замыг гурван тойрог болгож, хоёр дахь тойрог буюу Их тойруугаас засвараа эхлэхийг зөвлөлөө. Нийслэлийн иргэдийн хурлын дарга Т. Билэгт БНХАУ-д ажлын айлчлал хийхээр нөгөөдөр мордоно. Айлчлалын үеэр энэ асуудлаар нарийвчлан ярилцана" хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ. Хятаддаа нэр хүнд бүхий энэ корпорацийнхан өөрсдийн хөрөнгөөр манай улсад автозамын инженерүүд бэлтгэж өгөхөөр хэлцэл хийжээ. (Х.Бат) Өдрийн сонин. 2009.03.03. Мягмар. №052(3129) ХХБ Хятадын Тариалангийн банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Банк санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурьтай ХХБ БНХАУ-ын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд, урт удаан хугацаанд хамтран ажиллаж, юаний төлбөр тооцоог хамгийн түргэн шуурхай гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Тариалангийн банкны төлөөлөгчид ХХБ-нд айлчилж, өмнөх жилүүдийн хамтын ажиллагаагаа дүгнэх, өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар зөвлөлдөн, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. ХХБ монголын арилжааны банкуудаас анх удаа 2001 онд Тариалангийн банктай харилцаа холбоотой ажиллаж эхлэсэн бөгөөд энэ хугацаанд хоёр орны хил худалдааг хөгжүүлэх, харилцагчдын төлбөр тооцоог юаниар гүйцэтгэх ажлуудыг анхлан эхлүүлж байсан хамтын ажиллагааны арвин баялаг туршлагатай юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч 2008 онд Алтан түрүү юаний картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх, Интернэт банкны үйлчилгээг харилцан гүйцэтгэх боломжийг Монголын харилцагчдад олгох гэрээг амжилттай үзэглэсэн бөгөөд тус банкнаас 10 сая ам долларын хамтын санхүүжилтийн зээлийн лимитийг ХХБ-нд батлаж өгсөн нь харилцагчдад шаардлагатай зээлийн эх үүсвэрийг олгох боломжийг нээж өгсөн юм. Ийнхүү ХХ5 Хятадын Тарилангийн банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлж хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх хоёр орны харилцагчдын эрэлт хэрэгцээнд түлгуурласан бүтээгдэхүүнүүдийг хамтран нэвтрүүлэхээр боллоо. Өдрийн сонин. 2009.03.24. Мягмар. №070(3147)


1777 Монгол Улс жилд цагаач 100 иргэн хүлээж авна. Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох гадаадын цагаач иргэдийн тоог жил бүр 100-гаас дээшгүй байлгах аж. Ингэхдээ ОХУ болон БНХАУ-ын иргэн тус бүр 30-аас дээшгүй, бусад орны иргэн 40-өөс дээшгүй, үүний 50-иас дээшгүй нь Улаанбаатар хотод, дөрвөөс дээшгүй нь Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймагт тус тус, хоёроос дээшгүй нь бусад аймагт амьдрах юм байна. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болов. Судалгаагаар Монголд амьдарч буй цагаач иргэдийн тоо буурч байгаа нь тэдгээрийн тоо, бүтэц, байршлыг зөв тогтоосонтой холбоотой юм байна. 2008 онд цагаачдын тоо 2405 байжээ. Энэ нь Монгол Улсын хүн амын 0.08 хувьтай тэнцэж байгаа ч эзлэх хувийн жин нь 2001 оныхтой харьцуулахад 0.05 хувиар буурчээ. Өдрийн сонин. 2009.04.30. Пүрэв. №104(3181) БНХАУ-ын Шанхай хотноо барилгын салбарын сургалт, үзэсгэлэн зохион байгуулагдана. Монголын үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн тэнхим нь БНХАУ-ын Шанхай хотын Барилгачдын Нэгдсэн Холбоотой хамтран Монголын барилгын салбарын үйл ажиллагаа эрхлэгчиддээ тусгайлан зориулж "Хямралын үе дэх барилгын менежмент болон төлөвлөгөө" сэдэвт мэргэжлийн сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт нь БНХАУын орон сууцны төлөвлөлт, төлөвлөлтөнд тулгуурлан барилгын материалын сонголтыг зөв хийх, тэдгээрийн чанар, олон улсын стандарт, барилгын материал болон барилга байгууламжийн зах зээлийн өнөөгийн оновчтой менежмент, барилга байгууламж хэрэглэгчийн хоорондын санхүүгийн зохицуулалт хийх арга зам зэрэг та бидэнд хэрэг болох чухал асуудлуудыг хичээлийн сэдэвт оруулсан ба мөн сургалтын хугацаанд БНХАУ-ын Шанхай хотын алдартай, одоо баригдаж барилга байгууламжууд, шинээр тавигдсан зам талбай, гүүрийн явцыг газар дээр нь очиж үзүүлэх ба дэлгэрэнгүй танилцуулга тайлбартай явагдана. Сургалтыг БНХАУ-ын барилгын салбарын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн шилдэг инженер, доктор, профессорууд удирдан явуулна. Сургалтын үеэр Шанхай хотноо 5 дугаар сарын 25-28 хооронд БНХАУ-ын Барилгын Засал Чимэглэлийн Нийгэмлэг, Шанхай Хотын Олон Улсын Үзэсгэлэнгийн төв, Шанхай хотын Барилгын Материалын Засал Чимэглэлийн Нийгэмлэгийн дэргэдэх Инженерингийн Хороо, Бүх Хятадын Худалдааг Дэмжих Хороо хамтран зохион байгуулах Барилгын Олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнтэй танилцаж, газар дээр нь судалгаа хийнэ. Энэхүү үзэсгэлэн нь жил бүр зохион байгуулагддаг ба БНХАУ-ын барилгын салбарын чиглэлээр зохион байгуулагддаг эхний 1-д бичигддэг, 250000 кв.м талбай буюу 17 тэнхимээс бүрдсэн том хэмжээний үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд БНХАУ-аас гадна АНУ, Герман, Итали, Тайвань, Гонконг, Малайз, БНСУ зэрэг орны барилгын салбарынхан оролцоно.


1778 Нэгдсэн хөтөлбөрт оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс та бүхнийг МҮХАҮТ дээр 5 дугаар сарын 15-ны дотор яаралтай бүртгүүлнэ үү. Харилцах хаяг: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Махатма Ганди гудамж МҮХАҮТ Үзэсгэлэн Яармагийн Газар Утас: 312371,99112914 Факс: 324620 Email: [email protected] bolortuya.a(5)mongolchamber.mn Өдрийн сонин. 2009.05.13. Лхагва. №116(3193) Сайд Х.Баттулга БНХАУ-д айлчиллаа. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга БНХАУ-ын Төмөр замын сайд Лю Жижүний урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Сайд Х.Баттулга өчигдөр сайд Лю Жижүнтэй Бээжин хотноо БНХАУ-ын Төмөр замын яаманд уулзаж хоёр тал төмөр замын салбарт хамтран ажиллах талаар зангиагүй уулзалт хийж, оройн зоог барилаа. Тус уулзалтанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх, хоёр яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтаар хоёр талаас ажлын хэсэг байгуулан уул уурхайн дэд бүтэц, төмөр зам шинээр барьж байгуулах, төмөр замын тээврийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Монгол улсаар дамжих транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Өдрийн сонин. 2009.05.27. Лхагва. №130(3207) Монголд Күнзийн сургалтын тэнхим нээгдэв. Дэлхийн олон оронд салбар нь байдаг Күнзийн сургалтын танхим Монголд анх удаа нээгдлээ. Өчигдөр "Үй Цай” бүрэн дунд сургууль дээр болсон уг Күнзийн сургалтын тэнхим нээх ёслолын ажиллагаанд БНХАУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны ажилтнууд, манай БСШУЯ, Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөгч нараас гадна Хятадын Олон Улсын радиогийн Монгол хэлний редакцийн төлөөлөгчид оролцсон юм. БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Хятад хэл, соёлыг дэлхийн орнуудад сурталчлах албанаас Күнзийн сургалтын тэнхимийг нээж, Хятад хэл, соёлыг сурах хүсэлтэй хүүхэд залуус, хүмүүст энэ тэнхимээрээ дамжуулан сурч мэдэх томоохон боломжийг дамжуулж ирсэн бөгөөд Хятадын олон улсын радиогийхон хамтран ажиллах болсоор уджээ. Тус радиогийн хувьд өөрсдийн сонсогчдын хүрээгээ ашиглан энэ тэнхимээ илүү өргөн хүрээнд ажиллуулах боломжтой хэмээж байгаа бөгөөд Хятад хэл сурахыг хүсч буй хэн бүхэнд радио хичээл сонсохоос эхлээд илүү олон боломж нээгдэж буй аж. Харин уг тэнхим байгуулагдсан "Үй Цай" бүрэн дунд сургууль нь Хятад хэлний сургалтаараа сүүлийн үед толгой цохиж яваа сургууль бегөөд эндхийн 800 гаруй сурагч урд хөршийнхөө хэл, соёлоос шимтэн суралцаж байгаа юм. (З.Хангал)


1779 Өдрийн сонин. 2009.05.30. Бямба. №133(3209) Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд Монголыг оролцуулахыг санал болгожээ. БНХАУ-ын улс төр судлаачид Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд Монголыг татан оролцуулах саналыг өчигдөр дэвшүүлсэн байна. Бээжин хотноо болсон "Орос, Монгол, Хятад Хөгжил ба хамтын ажиллагаа" сэдэвт чуулган дээр БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн төлөөлөгч Пяо Цзяни ийм санал гаргажээ. Энэ нь мэргэжилтний үзэж байгаагаар БНАСАУ цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнээс татгалзаж, цөмийн зэвсэг туршсан нь Пхеньян аюулгүй байдлыг сахиулах асуудлаар олон улсын байгууллагатай хэлэлцээ хийхэд бэлэн бус байгаагийн баталгаа аж. Тиймээс БНАСАУ-тай эдийн засгийн салбарт хамтран ажиллахад анхаарлаа хандуулж Пхеньяныг гадаадын орнуудтай хэлэлцээ хийж эхлүүлэх аргыг олох хэрэгтэй юм байна. Түүний үзэж байгаагаар БНАСАУ нь Хятад, Орос, Монголтой хамтын ажиллагаагаа сайжруулж аажмаар БНСУ дараа нь АНУ, Японыг оролцуулах хэрэгтэй гэнэ. Тэрбээр хэлэхдээ "Эрчим хүч, байгалийн нөөц, бараа тээвэрлэх нь БНАСАУ-ыг хамтын ажиллагаанд татан оролцуулахад чухал үүрэгтэй. Учир нь тус улсыг хөгжүүлэхэд эрчим хүчний нөөц маш хэрэгтэй мөн бүс нутгийн худалдаанд газар зүйн байрлалын хувьд давуу байдалтай. Хэрвээ энэ чиглэлийн хамтын ажиллагаа нь үр дүнтэй болбол энэ замаар Солонгосын хойгийг зэвсэггүй болгож, Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайвныг сахиулах, хөгжүүлж болно" гэв. Уг чуулганы төлөөлөгчид Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг шийдэхэд зургаан талт хэлэлцээний ач холбогдлыг өндрөөр үнэлээд байнга хэлэлцээ хийдэг болгон өөрчлөх хэрэгтэй хэмээн үзэв. Өдрийн сонин. 2009.06.10. Лхагва. №142(3219) Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын уулзалт эхэлнэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-ны өдрүүдэд ОХУ-ын Екатеринбург хотноо болно. Энэ удаагийн уулзалтад манай талаас Монгол улсын Тэргүүн шадар сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Монгол Улс 2004 онд Ташкент хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар тус байгууллагын ажиглагчийн статустай анхны орон болсон билээ. Өдрийн сонин. 2009.06.15. Даваа. №146(3223) Монгол-Хятадын барилгын салбарынхан бизнес уулзалт зохион байгуулна.


1780 Монгол-Хятадын барилгын салбарынхан эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах, цаашид хэрхэн ажиллах талаар бизнес уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалтыг манай улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Барилгын зөвлөл, "Барилга.мн" зөвлөгөө мэдээллийн төв, БНХАУ-ын Эрээн хотын захиргаа, Худалдааг дэмжих хорооны Эрээн хот дахь салбар зөвлөл, Mychina.biz сайтынхан хамтран зохион байгуулж байгаа аж. "Барилга түншлэл" Бизнес уулзалтад БНХАУ-ын барилгын материалын томоохон үйлдвэрлэгчид, барилга угсралтын болон үл хөдлөх хөрөнгийн компани, барилгын салбарын хөрөнгө оруулагчид, Барилга архитектур дизайн чимэглэлийн болон тээвэр зуучлалын үйлчилгээ явуулж байгаа компаниуд оролцохоор мэдүүлээд байгаа гэнэ. Монголын талаас барилгын салбарт бизнес эрхэлдэг томоохон компаниуд оролцохоор болжээ. Бизнес уулзалт энэ сарын 19-20-нд Эрээн хотод болох юм байна. (Б.Цэцэгдэлгэр) Өдрийн сонин. 2009.06.17. Лхагва. №148(3225) БНХАУ-д оюутан суралцуулах талаар ярилцана. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Өвөр Монголын өөртөө засах орны соёлын өдрүүд Улаанбаатарт маргаашаас эхэлж 27-ныг хүртэл үргэлжилнэ. Соёлын өдрүүдийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ болох аж. Өвөр Монголын соёлыг гэрэл зураг болон урлагийн тоглолтоор дамжуулан харуулсан нь энэ удаагийн соёлын өдрүүдийн онцлог юм хэмээн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамныхан тайлбарлаж байна. Гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд 25-нд нээгдэх аж. Урлагийн тоглолт мөн өдрүүдэд Соёлын төв өргөөнд болно. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдэн тавьсан зургуудийг манай талд бэлэглэх юм байна. Соёлын өдрүүдийг тохиолдуулан ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэргүүн Х.Баатар тэргүүтэй төлөөлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм билээ. Айлчлалын үеэр БНХАУ-д Монгол Улсын оюутан суралцуулах тухай Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы АЗГ-ын хооронд хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөгөөнд тусгагджээ. Өвөр Монголын төлөөлөгчдийн хамт БНХАУ-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хэ Бө Ча Монгол Улсад айлчилна. Айлчлалын бүрэлдэхүүнд Ардын Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна ӨМӨЗОы Худалдааны тэнхимийн төлөөлөгчид багтсан аж. (Х.Хонгор) Өдрийн сонин. 2009.06.24. Лхагва. №154(3231) Хоёр орны найрамдалт харилцаа түүхэн цаг үе дээрээ ирлээ. Манай улсад айлчилж байгаа ХКН-ын Төв Хорооны УлсТөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Намын сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Хэ


1781 Гоуцян өчигдөр Ерөнхийлөгчид бараалхлаа. Энэ өдрүүдэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүн Баатар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд, айлчлалуудыг амжилттай сайн зохион байгуулж байгаад талархав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь энэ айлчлалд ач холбогдол өгч байгааг хэлээд, БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бие төлөөлөгч явуулсанд нь талархаж байгааг хэлээд, түүнд элгэмсэг дотно мэндчилгээгээ уламжиллаа. Хоёр орны харилцаа бүх талаар гүн гүнзгий хөгжиж байна. Хятад улс манай улсын хамгийн том гадаад худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч болсон нь үүний нэг илрэл. Одоо ашигт малтмал, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах шинэ боломжууд бидэнд гарч ирж байгаа бөгөөд ялангуяа ашигт малтмалыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийх талаар хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий. Боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн харилцаа ч өргөн хүрээнд тэлж байна. Аялал жуулчлалын салбар мөн эдгээрийн нэгэн адил хөгжинө гэж найдаж байна гээд цаашдаа хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд анхаарах болно гэдгээ Ц.Элбэгдорж дурдав. Айлчлалын хүрээнд ''Петрочайна" компанийн ерөнхий захирлын орлогч Монголд нефть боловсруулах үйлдвэр барих чиглэлээр санал солилцож байгаа юм байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Өдрийн сонин. 2009.06.27. Бямба. №157(3234) Tовчхон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар болон Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпорацийн хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ. Өдрийн сонин. 2009.07.15. Лхагва. №171(3246) Өвөр Монголын оюутнууд "Өдрийн сонин"-д зочиллоо. ӨМӨЗО-ы Монгол судлалын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутнууд өчигдөр "Өдрийн сонин"-ы рөдакцид зочиллоо. Оюутан залуусыг тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Гангаа, Эрэн сурвалжлах тоймчдын албаны дарга Б.Цогзаяабаатар нар хүлээн авч уулзсан юм. Тэд энэ үеэр "Өдрийн сонин"-ы үйл ажиллагаа, сэтгүүлчидтэй нь танилцаж өөрсдийн хүссэн асуултандаа хариулт авав. ӨМӨЭО-ы Монгол судлалын дээд сургууль МУИС-тай хамтарч ажилладаг бөгөөд жил бүр оюутнуудаа манайд илгээж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцдаг юм байна. Энэ удаад оюутан залуус 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд хөтлөгч, нэвтрүүлэгчийн чиглэлээр суралцдаг гэж байсан. Монголд ирээд кириллээр уншиж, бичиж сурч буй эдгээр оюутнууд туурга нэгт монголчуудын сайн сайхны төлөө сэтгэл эовниж явдгаа хэлж байна.


1782 Наадмын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төв, хоолны газрууд ажиллаагүй нь эдгээр оюутнуудад сонин санагдсан гэнэ. Уг нь ийм л цаг үед хүн ашиг орлогоо өсгөх боломж нээгдэх байтал Монголчууд амарч өнгөрөөдөг нь тун содон туссан гэнэ. Нөгөөтэйгүүр манайхны цаг барьдаггүй явдал, үндэсний их баяр наадмын булхай зэрэгт ӨМӨЗО-ы залуус ихэд эмзэглэснээ хэлсэн юм. (Ч. Анна) Өдрийн сонин. 2009.07.17. Баасан. №173(3250) Эрээн хотод боксын олон улсын тэмцээн болох юм байна. Хятад улсын Эрээн хотод энэ сарын 29-нд эхлэх боскын олон улсын тэмцээнд манай шигшээ багийн тамирчид оролцоно. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн жилээс зохиогдож эхэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй тэмцээн юм. Манай улсаас долоон жинд есөн тамирчин хүч үзэх юм байна. Багийн дасгалжуулагчаар Б.Батсүрэн ажиллана. Эрээн хотын олон улсын тэмцээнд: 60 кг-д Л.Цэрэндорж (Улаан-Арслан) Р.Ганпүрэв (Алдар) 64 кг-д Б.Чинзориг (Апдар) Т.Түвшинбат (Хүч) 69 кг-д Ж.Отгонжаргал (Алдар) 75 кг-д Н.Шинэбаяр (Сүлд) 81 кг-д Т.Чулуунтөмөр (Хилчин) -90 кг-д Н.Эрдэнэбаяр (Хангарьд) +90 кг-д Б.Идэрбат (Хангарьд) нар оролцоно. (Д.Гансаруул) Өдрийн сонин. 2009.07.23. Пүрэв. №177(3254) Засгийн газрын тэтгэлгийн нэр барин залилж магадгүй талаар мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, БНХАУ-ын Элчин сайдын яамнаас хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус хоёр газар БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон ӨМӨЗО-ы Засгийн газрын тэтгэлэгт сургалтыг албан ёсоор зохион байгуулах эрхтэй байдаг. Гэтэл сүүлийн үед зарим байгууллага, хувь хүн, хэлний сургалтын төв, боловсрол зуучлалын компани зэрэг газрууд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон ӨМӨЗО-ы Засгийн газрын тэтгэлэгт хамруулах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, иргэдээс их хэмжээний төлбөр хураан авах үйл ажиллагаа явуулж байна. БНХАУ-ын ЭСЯ Засгийн газрынхаа тэтгэлгээр оюутан сургах талаар өөр бусад ямар ч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд эрх бүхий итгэмжлэл өгөөгүйгээ албан ёсоор мэдэгдэв. Тэгэхээр бусад ямар нэгэн зарлал, мэдээлэл бол хууль бус тул олон нийтийг сэрэмжтэй хандахыг хүсчээ. Тэрчлэн тэтгэлэгт хамрагдаж суралцахад Монгол Улсын БСШУЯ-ны зохих журмын дагуу бүртгэлийн болон шалгалтын байр, хэвлэл мэдээллийн зардалд зориулах бага хэмжээний хураамжаас өөр бусад ямар ч төлбөр хураамж авдаггүй болохыг мэдэгдэв гэж Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.


1783 Өдрийн сонин. 2009.07.29. Лхагва. №182(3259) Ерөнхий сайдын урилгаар Хятадаас 60 хүүхэд амрахаар ирлээ. БНХАУ-ын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдан нөхөж баршгүй гарз хохирлыг амссан билээ. Энэхүү гамшигт үзэгдэлд өртсөн бүс нутгийн хүүхдүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр эх орондоо урьж амраахаар урилга илгээсэн ажээ. Урилгыг баяртайгаар хүлээн авсан өмнөд хөршийн Сычуань мужийн 60 хүүхэд, багш, орчуулагчдын хамт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр газардлаа. Энэ аяллын багт газар хөдлөлтийн үеэр гэмтэл авч эмчлүүлээд эдгэрсэн дөрөв, гамшигт үзэгдэлд эцэг, эхээ алдсан гурван хүүхэд оржээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Бээжингийн зуны олимпийн XXIX их наадмын хаалтын ажиллагаанд оролцох үеэр Ерөнхий сайд Вэнь Зябаод хүүхдүүдийг "Найрамдал" зусланд амраах хүсэлтээ анх уламжилсан аж. Хүүхдүүд наймдугаар сарын зургааныг хүртэл олон улсын "Найрамдал" зусланд амарч "Хөрш орны хүүхдүүд" хөтөлбөрт хамрагдах юм байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хоёр орны хүүхдүүд танилцаж дотносон, өсвөр үеийнхний дунд бат бэх найрамдалт харилцаа өргөжин тэлэх сайн талтай гэж дүгнэж байгаа гэнэ. Мөн Ерөнхий сайд, Хүүхдийн үндэсний зөвлөлийн тэргүүн С.Баяр Төрийн ордонд өнөөдөр газар хөдлөлтийн бүсээс ирсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзах аж. (Д.Доржпагма) Өдрийн сонин. 2009.07.31. Баасан. №184(3261) Сычуаний хүүхдүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Сычуань мужаас "Найрамдал" зусланд амрахаар ирсэн 60 хүүхдийг ерөнхий сайд С.Баяр өчигдөр төрийн ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Тэрбээр өмнөд хөршид зочлохдоо хүчтэй газар хөдлөлтөд өртөж асар их хохирол амссан Сычуань мужийн хүүхэд багачуудыг тааламжтай цагтаа Монголд амралтаа өнгөрүүлэхийг урьж байгаагаа тус улсын Ерөнхий сайд Вэнь Зя Баод уламжилсан аж. Ийнхүү гүйцэттэх засаглалын тэргүүний урилгаар 60 хүүхэд долоон багшийнхаа хамт энэ сарын 30-ны өдөр хүрэлцэн иржээ. Олон улсын "Найрамдал" зусланд найм хоног амраад нутаг буцах юм байна. Урьсан бяцхан зочиддоо хандаж Ерөнхий сайд "Аймшигг гамшиг тохиож олон хүн амь насаа алдан, өнчрөл хагацал амсч, бэртэж гэмтсэн энэ уй гашууг Монголын ард түмэн өөрт тохиолдсон юм шиг хүлээж авсан. Гай зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Та бүхэнд тохиосон зовлон зүдгүүрийг хуваалцаж байгаагаа илэрхийлж байна" гэв. Мөн "Хүүхэд багачууд та бүхнийг хүлээн авч уулзаж байгаа энэ танхимд Монгол Улсын төр, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамгийн хүндэтгэлтэй арга хэмжээгээ зохион байгуулдаг. Танхимд монголчуудын шүтээн Эзэн Чингис хааны есөн хөлт цагаан тугийг залсан. Мөн монголчуудын сэтгэл шингэсэн морин хуурын аялгуугаар та бүхнийг угтлаа. Цайлган цагаан сэтгэлийн илэрхийлэл, зочломтгой зан үйлийг бэлгэддэг цагаан хивсэн дээр суудал засч хүлээн авч уулзаж байна. Энэ гурван зүйл нь зочиддоо маш их хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл юм шүү" гэж тайлбарласан юм.


1784 Хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд найрсаг хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж байгаа. Эдгээр багачуудыг урьж монгол хүүхдүүдтэй нөхөрлөх боломж олгож байгаа нь хоёр орны цаашдын харилцаанд сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Сычуань мужид өнгөрсөн жилийн тавдугаар сарын 12-ны өдөр болсон аймшигт гамшигт өртөн бэртэж гэмтээд эдгэсэн дөрөв, эцэг, эхээ алдсан гурван хүүхэд энэ аяллын багт оржээ. Манай улсаас өмнөд хөршид 3000 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Жил бүр л суралцах хүүхдийн тоо 200-гаар нэмэгдэж байгааг Ерөнхий сайд танилцуулж хоёр орны харилцааг бодит амьдрал дээр өргөжүүлэх хүмүүс нь та нар гэж онцлон хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Баяр хүүхдүүддээ байнга захидаг сургамжийн үгээ эцэг хүний хувьд та бүхэнд хэлж байгаа юм шүү гээд "Амьдрал бол баян. Сайхан амьдрахын тулд эрдмээр баян байх ёстой. Амьдрапд олон бэрхшээл тулгарна, заримдаа гай гамшиг ч тохиолдож мэднэ. Тиймээс найз нөхдөөр баян байх ёстой гэж байнга хэлдэг" гэлээ. Мөн Монгол оронд тавтай амарч, олон сайн найз нөхөдтэй болж монгол орны түүх, соёл, зан заншлаас цөөхөн хоногт ч гэсэн суралцахыг хүсэж сайн, сайхан бүхнийг ерөөв. Уулзалтад оролцогчдоос гурван хүүхэд үг хэлж баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Ин Ги Мо хэмээх охин "Сычуань мужийн олон зуун ияянган хүүхдээс сонгогдож Монголд зочилж байгаадаа маш их баярлаж байна гээд монгол найзуудтай болно" гэв. Сычуань мужийн 60 хүүхэд Ерөнхий сайдад хэлэх чин сэтгэлийн үгээ цаасан дээр буулган хананд өлгөх дурсгалын зүйл болгон бэлэглэв. Ийнхүү уулзалт өндөрлөж Чингисийн есөн хөлт цагаа тугны өмнө дурсгалын зургаа татууллаа. (Д.Доржпагма) Өдрийн сонин. 2009.08.01. Бямба. №185(3262) "China-Mongolia 2009" ралли болно. Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо, Өвөр Монголын Биеийн тамир спортын хороо хамтран зохион байгуулдаг "China-Mongolia 2009" ралли энэ сарын 9- 14-ний өдрүүдэд болно. Уралдаан "УАЗ-469", "Jeep" гэсэн ангиллаар явагдана. Эхний гараа нь Эрээн хот-Замын-Үүд-Эрдэнэ сум гэсэн маршрутаар явагдаж, Өндөрхаан-БатширээтГовьсүмбэр-Мандалговь гэсэн маршрутаар үргэлжилж 14-ний өдөр Улаанбаатар хотод бариандаа орох юм. Тэмцээнийг МАМСХ-ны шүүгчид шүүн явуулна. (Д.Гансаруул) Өдрийн сонин. 2009.08.07. Баасан. №190(3267) Шадар сайд Зүүн хойд Азийн хөрөнгө оруулагчдын үзэсгэлэн яармагт оролцож байна. Зүүн хойд Азийн Худалдаа, хөрөнгө оруулалтын тав дахь удаагийн үзэсгэлэн яармаг 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Жилин мужид эхэллээ. 9 дүгээр сарын 6-ныг дуустал үргэлжлэх энэ үзэсгэлэн яармагт Монгол Улсын шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.


1785 Үзэсгэлэн яармагийн үеэр зүүн хойд Азийн орнууд хөрөнгө оруулалт, эдийн засаг, хамтын ажиллагаа, тээвэр зуучлал, барилга, байгууламжийн зах зээл, south-south техникийн өмчлөх эрхийг шилжүүлэх, Түмэн мөрний бүс нутгийг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар болон бусад хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд сайд нарын хэмжээний хуралд илтгэл тавихын зэрэгцээ үзэсгэлэн яармагийн нээлт, Монголын "Бизнес өдөр" зэрэг арга хэмжээнд улсаа төлөөлөн үг хэлнэ. Үзэсгэлэн яармагийн үөэр манай улсын төлөөлөгчид "Монгол Улсын барилга, байгууламжийн болон гадаадад бэлтгэгдсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулах хэтийн төлөв" сэдвээр чуулга уулзалт xийx юм. (Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба) Өдрийн сонин. 2009.09.01. Мягмар. №211(3288) Зарим ЭСЯ-ны орон тоог нэмэхээр болов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог тус бүр нэгээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог тус бүр хоёроор 2010 оноос нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Өдрийн сонин. 2009.09.10. Пүрэв. №219(3296) “Тайваний бүтээгдэхүүний өдөр" үзэсгэлэн худалдаа нээгдлээ. Нийслэл дэх Тайваний худалдааны төлөөлөгчийн газраас эрхлэн ийм нэртэй үзэсгэлэн худалдааг "Мишээл экспо" төвд өчигдөр нээлээ. Энэ үэзсгэлэнд Тайваний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа сүүлийн үеийн электрон бараануудыг нэлээд түлхүү дэлгэн харуулсан байлаа. Дэлхийн электрон барааны өнгө төрхийг тодорхойлолцож яваа тус улсын энэхүү үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх ажээ. Өдрийн сонин. 2009.09.12. Бямба. №221(3298) Зүүн хойд Азийн бүсийн чуулга уулзалт эхлэв. Зүүн хойд Азийн бүс нутгийн Засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн яриа хэлэлцээрийн чуулга уулзалт өчигдөр Чингис зочид буудалд эхэллээ. Энэ арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол болон ОХУ, БНСУ, БНХАУ-ын эрчим хүчний салбарын төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг


1786 салбаруудад хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон асуудлыг энэ үеэр ярилцав. Эрдэс баялаг, эрчим хүчний яам төр, хувийн хэвшлийн түншлэлийн цар хүрээ, салбар, түншлэлийг хэрэгжүүлэх арга зам, нийтлэг журмыг төрийн бодлогын түвшинд тодорхойлох нь зүйтэй гэж үзэн "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг" боловсруулан УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа юм байна. (Д.Дорж) Өдрийн сонин. 2009.09.16. Лхагва. №224(3301) Монгол, Хятадын харилцаа сайн түвшинд ирснийг онцлов. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр МУИС-ийн дугуй танхимд болов. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жарнаас жаранд хэрхэн өрнөснийг хэлэлцсэн юм. Гадаад харилцааны яам болон Монгол, Хятадын их сургуулийн эрдэмтэн төлөөлөгчид энэ сэдвээр илтгэл тавив. Өвөр Монголын их сургуулийн хөрш орон судлалын хүрээлэнгийн захирал доктор Б.Түмэнцэцэг илтгэлдээ манай хоёр орны харилцаа хамгийн сайн түвшинд ирснийг онцолж байв. Үүнийг тасралтгүй үргэлжилж байгаа айлчлалууд батална гэлээ. Гэхдээ энэ харилцаанд саад бэрхшээл бишгүй байгааг ч тэрээр хэлсэн. Тухайлбал, Монголын төрийн бодлого тогтворгүй, дэд бүтэц сайн хөгжөөгүй нь Хятадын хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний хүндрэл болдог. Нөгөө талаар Монголын талаас Хятадын хөрөнгө оруулалт, татварын асуудалд тийм ч сайн ханддаггүй зэргийг дурдана лээ. Харин энэ бэрхшээлийг нааштайгаар шийдвэрлэх хэрэгтэйг сануулсан. Мөн Хятад улс манайхтай уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг илтгэлийнхээ төгсгөлд хэлж байв. Тэгвэл хоёр орны хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших арван жилд өргөжсөнийг ШУА-ийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, түүхийн ухааны доктор Н.Төмөр танилцуулсан юм. Энэ харилцаа 1960 оноос эхлэн муудсаныг онцоллоо. Харин Монголын уул уурхайн салбарт 2000 оноос хойш хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Манай талаас энэ салбарт Хятадын томоохон хөрөнгө оруулалтыг эрэлхийлж байгаа ч үүнд тооцогдох тоотой хэдэн компани үйл ажиллагаагаа явуулж буйг доктор Д.Шүрхүү хурлын үеэр өөрийн илтгэлдээ дурдав. Үнэндээ энэ нь манай улсын дэд бүтэц хөгжөөгүй нөгөө талаас монголчуудын Хятадаас болгоомжлох үзэл газар авч байгаатай холбоотойг тайлбарласан юм. (Я.Мөнгөнцэцэг) Өдрийн сонин. 2009.09.16. Лхагва. №227(3304) Хилийн боомтуудыг гурван өдөр хаана. Урд хөршийн үндэсний баярын хүрээнд жил болгон хилийн боомтуудыг хаадаг уламжлалтай. БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойтой холбогдуулан боомтуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Аравдугаар сарын 1-3-ны хооронд МонголХятадын хилийн боомтууд ажиллахгүй аж. Үүнд Замын-Үүдийн төмөр замын боомт


1787 хамаарахгүй гэнэ. Уг боомтоор олон улсын галт тэрэг хуваарийн дагуу зорчих юм байна. (М.Мөнх) Өдрийн сонин. 2009.09.24. Пүрэв. №231(3308) Олон улсын баримтат киноны өдрүүд эхэллээ Хүн, нийгмийн амьдралын олон талт байдлыг харуулсан дэлхийн шилдэг баримтат киноны өдрүүд өнөөдөр нийслэлд эхэлнэ. Улаанбаатар хотноо анх удаа болж буй олон улсын энэ наадам "Маргарет Мид" нэртэйгээр зохиогдож буй юм. Америкийн нэрт антрологич Маргарет Мидийн нэрэмжит энэхүү наадмыг МУ-ын Нью-Йорк хот дахь байгалийн түүхийн музейгээс 3 жилийн өмнө анх санаачилж байсан гэдэг. Наадмын үеэр АНУ, Израиль, Палестин, Киргизстан, Казакстан, Камерун, Хятад, Их Британи, Тажикистан арав гаруй орны баримтат киног монголчууд үзэх боломж нээлттэй юм байна. АНУ-ын кино уран бүтээлчдийн бэлтгэсэн "Хятадын цэнхэр жийнс", Киргизстаны "Цонх", Камеруны "Бэргэн эгч дүүс", Казакстаны "Хоёр дугуй", Тажикистаны "Раштоны талх" зэрэг олон киног өнөөдрөөс эхэлж, 26-ныг хүртэл "Тэнгис" кино театpaac үзээрэй. Монголын кино уран бүтээлчид ч энэ удаагийн наадам бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс гурван баримтат киног шалгаруулж, энэ өдрүүдэд үзэгчдэд хүргэхээр болоод буй аж. Үүнд "Сэтгэлийн өчил", "Титэмгүй ялагчид", "Үнэний мөрөөр" зэрэг баримтат кинонууд багтжээ. Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй тус арга хэмжээг "Нээлттэй нийгэм" хүрээлэн санхүүжүүлсэн аж. Жил бүр улс дамнан аялан зохиогддог энэхүү наадам өнгөрсөн жил төв Азийн орнуудад буюу Киргизстан, Казахстанд болжээ. Олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн эдгээр киноны тухай товчхон хүргэе. Хятадын цэнхэр жийнс кино Хятадын өмнөд нутгийн нэгэн жийнсний үйлдвэрт ажилладаг Жасмин охин болон түүний найз нөхөд ажлын хүнд нөхцөлд ажиллаж, тэр бүхэнтэй хэрхэн тэмцдэгийг кино харуулдаг. Үйлдвэрийн эзэн барууны түнштэйгээ гэрээ байгуулах үедээ ажилчдаа амраадаггүй байна. Тэдэнд өдөржин ажиллах үе ч бий. Хятадад нууцаар, хүнд нөхцөлд авсан уг киноноос Хятадын болон олон улсын оёдлын үйлдвэр, борлуулагч компаниуд яаж ажилладагийг харж болно. Түүнчлэн бидний худалдан авдаг хувцас үнэн хэрэгтээ хэрхэн бүтдэг, үйлдвэрлэгчийн бодлоор бидний мэдэх шаардлагагүй гэж үзсэн зүйлийн тухай өгүүлдэг. Өдрийн сонин. 2009.09.24. Пүрэв. №231(3308) Хилийн боомтууд гурван өдөр ажиллахгүй БНХАУ-ын үндэсний баяр маргааш болно. Иймд урд хөрштэй хиллэдэг боомтууд маргаашнаас эхлэн гурван өдөр амрах аж. Учир нь хоёр улсын хилийн боомтууд тэдгээрийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу жил бүр хилийн боомтуудыг хаадаг


1788 уламжлалтай. Харин хил хаах хугацаанд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийнхаа дагуу зорчих гэнэ. Араөдугаар сарын 4-нөөс хилийн боомтууд нээгдэж, хуучин цагийнхаа хуваариараар ажиллах юм байна. (М.Мөнх) Өдрийн сонин. 2009.09.30. Лхагва. №236(3313) Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий ассамблей эхэллээ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 46 дугаар ерөнхий ассамблей өчигдөр нийслэл хотноо эхэллээ. Чуулган спорт, техник, программ, захиргаа зөвлөл зэрэг салбар хуралдаанаар үргэлжлэх бөгөөд тус бүрийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэр гаргадаг байна. Өчигдөр тэдгээр салбар хуралдааны спортын нэвтрүүлгийн талаар хэлэлцлээ. Энэ нь дэлхий дахин, бүс нутгийн хэмжээнд болж буй спортын уралдаан тэмцээнийг хэрхэн дамжуулах талаар ярилцаж, тухайн бүс нутагт нэвтрүүлэг дамжуулах эрхтэй телевизийг сонгодог аж. Манай улсаас уг телевизээр МҮОНТ-ийг нэрлэв. Ингэхдээ тус телевизийг гадаад харилцааны албатай, ашгийн төлөө бус гэсэн үзүүлэлтээр нь сонгожээ. Иймээс телевиз ойрын үед Азид болох таван томоохон наадмыг дамжуулах эрхтэй болж байгаа юм. Харин өнөөдөр техник, программ гэх мэтчилэн салбар хуралдаан үргэлжилнэ. Дэлхийн 55 орны радио, телевизийн 400 гаруй сэтгүүлч, зочид төлөөлөгчид оролцож буй уг чуулган ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Чуулган жил бүр зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жил Индонезийн Бали аралд болж байжээ. Дашрамд хэлэхэд тус холбоо нь 1964 онд байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг нэтгэсэн томоохон байгууллага юм. Холбооны ерөнхийлөгчөөр Японы “NHK" телевизийн сэтгүүлч Ёшинори Имай ажилладаг аж. (Т.Гэрэлмаа) Өдрийн сонин. 2009.09.30. Лхагва. №236(3313) Морин хуурын чуулга Хятадын Үндэсний их театрт тоглохоор болжээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Морин хуурын чуулгын бүрэн концертыг Хятадын Үндэсний их театрт тоглуулахаар болжээ. Энэ үеэр тус чуулгынхан Бээжин, Хөх хотуудад болох Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцох юм байна. Тоглолтын бүрэлдэхүүнд чуулгын уран бүтээлчдээс гадна Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, ардын жүжигчин А.Долгор нар багтжээ. (Э.Энх) Өдрийн сонин. 2009.09.30. Лхагва. №236(3313)


1789 Морин хуурын чуулга Хятадын Үндэсний их театрт тоглохоор болжээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Морин хуурын чуулгын бүрэн концертыг Хятадын Үндэсний их театрт тоглуулахаар болжээ. Энэ үеэр тус чуулгынхан Бээжин, Хөх хотуудад болох Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцох юм байна. Тоглолтын бүрэлдэхүүнд чуулгын уран бүтээлчдээс гадна Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, ардын жүжигчин А.Долгор нар багтжээ. (Э.Энх) Өдрийн сонин. 2009.09.30. Лхагва. №236(3313) МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид дэлхийн мэдээллийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор явлаа БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 8-10-нд болох Дэлхийн мэдээллийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Улаанбаатараас морджээ. "Хамтын ажиллагаа, үйл ажиллагаа, ялалт-ялалт, хөгжил" сэдвийн дор болж буй энэхүү чуулга уулзалтад дэлхийн 130 гаруй орны 170 гаруй томоохон хэмжээний сонин, сэтгүүл, интернэт, радио, телевизийн удирдлагууд болох 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Дэлхийн хэвлэл мэдээллийнхний олимп хэмээн нэрлэгдэж байгаа энэ чуулга уулзалтыг БНХАУ-ын мэдээллийн "Синьхуа" агентлагаас мэдээллийн "Ассошиэйтэд Пресс", "Ройтерс", "BBC", "Киодо Ньюс", "ИТАР-ТАСС" зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудтай хамтран анх удаа зохион байгуулж байгаа юм. Уг чуулга уулзалтын хүрээнд тоон болон мультимедиагийн эрин үе дэх мэдээллийн байгууллагуудын сорилт, шийдлүүд, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг шинээр гарч буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хэрхэн холбож өрсөлдөөн, найдвартай байдалд зэрэгцэн оршихуй, эдийн засгийн хямрал, хэвлэл мэдээллийн хариу үйлдэл, уламжлалт хэвлэл мэдээлэл тоон болон интернэт технологийн шаардлагыг хангах нь, дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдэл, тоон болон мультимедиагийн эрин үе дэх сорилтууд болон боломжууд, өндөр технологийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үзүүлж буй нөлөө, редакци, сэтгүүлчдийн ирээдүйг тодорхойлох нь гэсэн сэдвийн дор дөрвөн салбар хуралдаан болох ажээ. Мөн чуулганы төлөөлөгчид өнөөгийн тоон технологийн эрин зуунд хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй зорилт ба сорилт, шинэ шинэ боломжуудын талаар хэлэлцэн, энэ салбарын цаашдын хөгжил, хоёр болон олон талын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцох юм байна. Өдрийн сонин. 2009.10.07. Лхагва. №242(3319)


1790 Хятад судлаачид чуулж байна "Хятад хэл-соёл судлал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд уг хурал болж байгаагаараа онцлог ажээ. Хятад хэл судлалаар тэргүүн эгнээнд явдаг манай улсын багш нар энд цуглаж, "Монгол-Хятадын соёлын харилцааны өнөөгийн төлөв байдал", "Хятадын хоол ундны өв уламжлалын тухай XIV зууны нэгэн ном", "Эрүүл аж төрөх хятад аргаас суралцахуй", "Кунзын соёл сэтгэлгээг судлахын учир", "Ханз үсгийн соёлын нөлөө" зэрэг сонирхолтой арав гаруй илтгэлүүд тавигдах юм байна. Харин манай улсад ажиллаж буй хятад багш нар мэргэжлийн зөвлөгөө бүхий илтгэлүүдийг бэлдсэн байна. Тус хуралд БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны эөвлөх Ван Фу Кан, Монголын энх тайван найрамдлын төлөө холбооны ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан нар оролцох аж. (О.Билэгт) Өдрийн сонин. 2009.10.09. Баасан. №244(3321) Хятадын төлөөлөгчид өнөөдөр ирнэ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар энэ сарын 12-15-ны өдрүүдэд манай оронд айлчлах аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны дэд дарга Ли Шувэнь, Бээжин хотын АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жао Фэншань болон Байнгын хорооны зарим гишүүд, Байнгын хорооны Тамгын газрын ажилтнууд багтсан байна. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхахын зэрэгцээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Хятадын кино өдрүүд, "Найрамдал-хамтын ажиллагааны нэгэн жаран" сэдэвт түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм. Мөн УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү бүлгийнхээ гишүүдийн хамт зочдыг хүлээн авч уулзах аж. Зочид манай оронд байх хугацаандаа Гандантэгчэнлин хийд, ноолуурын "Говь" үйлдвэр, Булган аймгийн Баяннуур суманд зочилно гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2009.10.10. Бямба. №245(3322) Бээжинд олон улсын хэвлэлийн чуулган эхэллээ


1791 Өчигдөр Бээжин хотноо олон улсын хэвлэлийнхний дээд хэмжээний уулзалт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтаар дэлхийн эдийн засгийн хямралын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байгаа, боломж бололцооны тухай асуудлыг хэлэлцэж байна. Мөн уг чуулганы төлөөлөгчид дэлхийн болон хөгжлийн үзэл санааг олон нийтэд түгээхийг хэвлэлийнхэн зорилгоо болгож байгаа талаар ярилцах ажээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао уг хурлыг нээж үг хэлэхдээ "Дэлхийн үзэл санаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хэвлэлийнхэн бүхий л хүч бололцоо, илт давуу байдлаа дайчлан ашиглах хэрэгтэй" гэж уриалсан байна. Хятадын "Синьхуа" агентлагаа "ИТАР-ТАСС", "Reuters' "Google", "KyodoNews " “BBC", "CNN" зэрэг компаниудтай хамтран энэхүү хурлыг зохион байгуулжээ Тянь-Ан-Миний талбайд байрладаг Ардын хурлын ордонд болж буй уг чуулганд төрөл бүрийн хэвлэлийн 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Өдрийн сонин. 2009.10.10. Бямба. №245(3322) Ойн баярт зориулж "Радио гүүр" нэвтрүүлэг явна Энэ сарын 16-ны өдөр Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосон ойн өдөр тохиож байгаа билээ. Уг тэмдэглэлт өдөрт зориулан Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакц, Хятадын Ардын радио, Рэн Мин сүлжээ, МҮОНР хамтран нэгэн өвөрмөц нэвтрүүлэг явуулах гэж байгаа ажээ. Энэ сарын 15-ны өдөр нэвтрэх "Радио гүүр" хэмээх тусгай нэвтрүүлэгт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх, БНХАУ-аас Монголд сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хуан Жакуй нар оролцох ажээ. Хоёр орны найрамдалт харилцааны нэгэн жарны түүхийг ярилцах дипломатчдаас сонирхсон зүйлээ асуух боломжийг уран бүтээлчдийн зүгээс олгож байгаа юм байна. Тэдэнд тавих асуулт байвал [email protected] хаягаар илгээж эсвэл 0086-10-68892198, 0086-10-68892141 дугаарын утсаар холбогдож болох ажээ. Өдрийн сонин. 2009.10.12. Даваа. №246(3323) БНХАУ-ын Байнгын хорооны дэд дарга айлчилж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчлахаар өчигдөр хүрэлцэн ирлээ. "Чингэс хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан эрхэм төлөөлөгчид Төрийн ордонд зочлон, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүүтэй уулзав. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин бэхжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгааг УИХ-ын дэд дарга хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны


1792 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдох олон талт үйл ажиллагаанд ноён Сан Гуовэй тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцох болсон нь талархалтай явдал мөн хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү онцлов. УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлэг 44 гишүүнтэй бөгөөд гурван дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг хамгийн олон гишүүнтэй парламентын бүлэг болохыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү танилцууллаа. Ноён Сан Гуовэй, Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирж, танай сайхан оронд айлчилж буйдаа баяртай байна хэмээгээд өнгөрсөн жилүүдэд Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглэлээ. Өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж ойртож сайн хөршийн итгэсэн түншлэлийн гэрээ болон бусад харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлоход таатай байгаагаа тэрээр дуулгасан юм. Хоёр улсын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ явж байна гэдгийг хэлэхэд сэтгэл нэн ханамжтай байна" хэмээн ноён Сан Гуовэй онцоллоо. Тэрээр хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг үргэлж хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгийг дурдаж, эдийн засаг нийгэм, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр зогсохгүй олон улс бүс нутгийн чиглэлд ч харилцаагаа хоёр тал улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин. 2009.10.13. Мягмар. №247(3324) Юй Хун Яо: Хоёр улсын харилцаа дардан байсангүй. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яотой уулзаж ярилцлаа. -Монгол Улс, БНХАУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өдөр өнөөдөр болж байна. Юуны өмнө ноён Элчин сайд танд баярын мэнд хүргэе. Энэ ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? -Баярлалаа.Танд болон Монголын нийт ард түмэнд бас баярын мэнд хүргэе Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн туршид хоёр улсын харилцаа муруй зам туулсан хэдий ч хамтын ажиллагаа хөгжил нь гол урсгал мөн билээ. Одоо өндөр хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, хоёр улсын харилцаа тогтвортой хөгжлийн замд орж бүх салбаоын харилцаа тасралтгүй гүнзгийрч байна. Монгол, Хятадын хоёр талын тохиролцсоноор дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёсчлон тэмдэглэх хүрээнд улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн зэрэг салбарт олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, "Хятад, Монголын эдийн засгийн форум", Монголын 60 хүний бүрэлдэхүүнтэй залуучуудын төлөөлөгчид БНХАУ-д айлчилсан, БНХАУ-ын Сычуаны газар хөдлөлтийн гамшгийн нутгийн 60 хүүхэд Монголд айлчилсан, Монгол, Хятадын 'Мэлмий" аян, хоёр талын эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн, ӨМӨЗО болон Монголын найрамдлын өдрүүд зэргийг дурдаж болох юм. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө БХАТИХ-ын байнгын хорооны дэд


1793 дарга Монгол Улсад айлчлахаар ирлээ. Хятад-Монголын найрамдлын cap, Хятадын кино өдрүүд, фото зургийн үзэсгэлэн, 60 жилийн ойн хүлээн авалтыг Бээжин, Улаанбаатарт тус тус зохион байгуулж байна. Хоёр улсын удирдагчид харилцан баярын цахилгаан утас илгээгээд байна. (Төгсгөл нь V нүүрт) Өдрийн сонин. 2009.10.16. Баасан. №250(3327) Юй Хун Яо: Хоёр улсын харилцаа дардан байсангүй. Түрүүч нь I нүүрт -Монголын ард түмэн энэ жил болж өнгөрсөн Монгол туургатны наадмыг их сонирхож үзсэн. Энэ арга хэмжээнд та ямар хувь нэмэр оруулав, ийм наадмыг хойшид уламжлал болгон зохион байгуулах уу? -Хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, найрамдлыг гүнзгийрүүлэхэд тустай аливаа үйл ажиллагааг, түүний дотор соёлын арга хэмжээг бид дэмждэг. Наадам бол Монголын ард түмний дуртай спорт гэдгийг би мэднэ. Үнэнийг хэлэхэд би энэ арга хэмжээг зөвхөн сонссон. Хувь нэмрээ оруулж чадсангүй. Уучлаарай. -БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 300 сая ам.долларын зээл олгосон байгаа. Энэ зээлийн зарцуулалтад танайхан хяналт тавьдаг уу? -БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд Монгол Улсад айлчлах үеэр 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо амласан. Монголын талаас энэ зээлийг Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ашиглана хэмээн хүсэлт тавьж байсан. Дараа нь экологийн болон эдийн засгийн үр ашгийн үүднээс Монголын тал зээлийг ашиглах чиглэлээ өөрчилж, баруун бүсийн авто зам барих, төмөр замын хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээг шинэчлэх, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах зэрэг Дэд бүтцийн таван төсөлд херөнгө оруулахаар хоёр тал тохиролцсон байгаа. Үүний дотор мэдээллийн нэгдсэн сүлжээг шинэчлэх ажлын тендер дуусаж, төсөл удахгүй эхлэх гэж байна. Бусад төсөл ч мөн дэс дараатайгаар явагдаж байгаа. Хятадын тал Монголын холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллаж, энэхүү зээлийн бүх төслийг амжилттай хэрэгжүүлж Монголын ард түмэнд ашигтай байх бүх нөхцөлийг бүрдүүлнэ. -Монгол Улс Бээжинд Элчин сайдын яамтай, бас Эрээнд өөрийн консулын газартай. Манай улсаас Төвөд болон Хятадын зүүн хойд мөн урд бүсэд консулын газрыг байршуулах боломж байгаа юу. Энэ тал ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? -Бээжин хотод Монгол Улсын Элчин сайдын яам бий. Хөх хот болон Эрээнд консулын газартай. Хоёр тал дахин нэмж консулын газар байгуулах тухай ярьж байгаа. -Манай улсын нэг эрэгтэй хар тамхины хэргээс болж танай улсад цаазлуулсан. Үнэхээр ингэх хэрэг байсан уу, тухайн үед танай улс манай улсаас хамсаатныг нь олж өг хэмээн шаардаж байсан. Энэ шалтгааныг танаас сонсмоор байна... -Хар тамхи үйлдвэрлэх, наймаалах, нууцаар хил давуулах нь нийгэмд ноцтой хохирол учруулдаг бөгөөд хүнд гэмт хэрэгт хамаардаг. Дэлхийн олон оронд ийм хэрэг хийсэн бол хуулийн дээд, хатуу арга хэмжээ авдаг.


1794 Хар тамхины хэрэгтэй тэмцэх нь хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны нэг хэлбэрт ордог. -Сүүлийн үед Шинжаан Уйгарт болсон явдал монголчуудын санааг зовоож л байлаа. Энэ хэрэг юу болж өнгөрсөн бэ, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сонсъё? -Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Үрүмчи хотод болсон долдугаар сарын 5-ны хэрэг нь дотоод, гадаадын салан тусгаарлах хүчнүүд нэгдэж, нарийн зохион байгуулалттайгаар үйлдсэн ноцтой гэмт хэрэг гэж бид үздэг. Тухайн нутагт төдийгүй Хятадын энх амгалан, тогтвортой байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн гэж манай улсын эрх баригчид үзэж байгаа. Хятад улс дэлхийн олон орны нэгэн адил хэт даврагсдын хохирогч мөн гэдгийг энэхүү хэрэг нотолсон. Хэт даврагсад Шинжаанд удаан хугацаанд хүчирхийлэл, терроризмын үйл ажиллагаа явуулж байсан. Шинжаанд 47 үндэстэн бий. Тэдний хоорондын зан заншил адилгүй ч гэсэн хоорондоо олон жилийн турш эв найртай амьдарч, бүтээсэн ололт амжилт нь хэний ч харааг булаадаг. Тариурын зүүгээр хатгадаг хэрэг нь долдугаар сарын 5-ны хэргийн үргэлжлэл бөгөөд дотоод, гадаадын салан тусгаарлах үзэлтнүүдийн үндэстний маргааныг санаатайгаар өдөөх нотолгоо мөн юм. Манай Засгийн газар хэргийн сэжигтнүүдийг хуулийн дагуу хатуу арга хэмжээ авсан. -Тайвань улс нь танай улсын хурц асуудлуудын нэг байсаар ирсэн. Энэ байр суурь ер нь өөрчлөгдөх болов уу? -Юуны өмнө Тайвань улс гэдгээ залруулах хэрэгтэй. Тайвань бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг бөгөөд тусгаар улс биш юм. Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг. Мөн Хятадын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудал юм. БНХАУ-ын Засгийн газар “Энх тайвнаар нэгдэх, нэг улс хоёр систем хэмээх үндсэн чиг бодлогыг баримталж, далайн хоолойн хоёр эргийг энх тайвнаар нэгтгэхэд зүтгэж байна. Энэ нь Тайванийн нутаг нэгтнүүдийг оруулсан гадаад, дотоодод амьдарч буй хятадуудын нийтлэг хариуцлага гэж би боддог. Бид далайн хоолойн хоёр эргийн хүмүүсийн солилцоо, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа харилцааг цаашид ч хөгжүүлэх болно. “Тайванийг тусгаарлах”-ыг эрс эсэргүүцэж, “Тайванийг тусгаарлах” хүчнээс ямар нэг нэрийдлээр, ямар нэг аргаар Тайванийг эх орноосоо салгахыг огт зөвшөөрөхгүй. Монголын хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн Тайванийн тухай мэдээлэхдээ дээрх байр суурийг баримтлаасай гэж хүсэж байна. -Бас нэг зүйлийг асуумаар байна. Далай ламын талаар танай улс яагаад ийм бодлого баримталдаг юм бэ? -Эхлээд тэр хүний талаар баримт дурдъя. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа 1951 оны хоёрдугаар сард Далай лам Төвөдийн бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Бээжинд Ардын төв Засгийн газартай хэлэлцээ хийжээ. 1953 оны тавдугаар сарын 23-нд Ардын төв Засгийн газар Төвөдийн ор нутгийн Засгийн газрын төлөөлөгчидтэй 17 зүйл бүхий “Төвөдийг энх тайвны замаар чөлөөлөх тухай Ардын Засгийн газар, Төвөдийн орон нутгийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр" байгуулсан. Төвөдийн үндэстнүүд энэхүү хэлэлцээрийг дэмждэг юм. Гэвч Далай лам болон Төвөдийн зар эрх баригчид ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор Төвөдөд үүрд боолын тогтолцоотой байлгахыг санаархаж,


1795 17 зүйлт хэлэлцээрээс урван эх орноо салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Санаархал нь бүтэлгүйтсэн Далай лам гадаадад оргосон юм. Хятадыг эсэргүүцэгч бүлэглэл болон Төвөдийн салан тусгаарлагчдын халхавчин дор Далай лам урьд илэрхийлсэн эх оронч үзлээсээ урван ухарч, "Төвөд бол тусгаар улс" гэж олон нийтэд зарлан “цагаач Засгийн газар” байгуулсан. Мөн үймээн дэгдээх зэвсэгт хүчин байгуулж, эх орноо салан тусгаарлах маш олон үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Далай ламын энэ үйлдэл нь түүнийг зөвхөн шашны удирдагч биш, гадаадад удаан хугацаанд эх орноо салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг улс төрийн цагаач мөн гэдгийг нотолж байгаа хэрэг. Хятадын Засгийн газар Далай ламын тухай баримталж байгаа бодлого тууштай байгаа. Бид түүнийг салан тусгаарлах үзлээсээ татгалзаж, эх оронч нэгдлийн байр суурьд буцан ирж эх орноо, үндэстний эв нэгдлийг хамгаалахын төлөө, Төвөдийн ард түмний чинээлэг аз жаргалын төлөө үйл ажиллагаа явуулахыг хүсдэг. БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд Монгол Улсад айлчлах үеэр 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо амласан. Монголын талаас энэ зээлийг Эгийн голын усан цахилгаан станиын төсөлд ашиглана хэмээн хүсэлт тавьж байсан. Аараа нь экологийн болон эдийн засгийн үр ашгийн үүднээс Монголын тал зээлийг ашиглах чиглэлээ өөрчилж, баруун бүсийн авто зам барих, төмөр замын хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээг шинэчлэх, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах зэрэг дэд бүтцийн таван төсөлд хөрөнгө оруулахаар хоёр тал тохиролцсон байгаа. -Та манай улсад ирээд хоёр жил гаруй болох гэж байна, монгол хэл сурч байна уу? -Тийм ээ. Ирээд хоёр жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоохондоо хэдэн мэндчилгээний үгтэй. Ажлын үүднээс монгол хэл сурах ёстой л доо. Миний өмнө сурсан англи хэл, индонез хэл нь монгол хэлнээс өөр хэлний системтэй учир сурахад удаан байна. Гэхдээ монгол хэлийг заавал сайн сурна гэж боддог. -Та ингэхэд аль нутгийнх вэ, бас хаана төрсөн билээ? -Уугуул нутаг минь Жежян муж. Шанхай хотод төрсөн. (Ярилцсан З.Оюунбилэг) Өдрийн сонин. 2009.10.16. Баасан. №230(3327) Баярын цахилгаан солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ аравдугаар сарын 16-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар баярын цахилгаан утас харилцан солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч цахилгаан утсандаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн сорилтыг амжилттай даван туулж, сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааны түвшинд хүрснийг тэмдэглэсэн байна.


1796 БНХАУ-ын дарга цахилгаан утсандаа Монгол-Хятадын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж буй бөгөөд бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өдрийн сонин. 2009.10.16. Баасан. №230(3327) Сайд нар чуулав. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн сайд нарын наймдугаар бага хурал өчигдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Олон улсын энэ хурлыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Х.Курода нар нээж, бүс нутгийн хэмжээнд худапдааг хөнгөвчлөх, зам тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ арга хэмжээнд Афганистан, Азербайжан, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан улсын Сангийн сайд, дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк. Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний хегжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөгчид, Японы олон улсын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний Европын эдийн засгийн хороо, Нэгдсэн үндэсний Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо, Дэлхийн гаалийн байгууллагын төлөөлөгч гэсэн 160 хүн opoлцлoo. Турк, Иран, ОХУ ажиглагчаа илгээсэн байлаа. Энэ хөтөлбөрт Азийн есөн орон гишүүнээр элссэн бөгөөд ээлжлэн зохион байгуулдаг аж. Монгол оронд наймдугаар бага хурлаа зохион байгуулахад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлсэн байна. Энэ үеэр эрчим хүчний стратеги, худалдааны бодлогын стратеги, Зам, тээвэр худалдааны бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Хурлыг удирдсан Сангийн сайд С.Баярцогт, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч нар үдээс хойш бага хурлын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сангийн сайд С.Баярцогт "Эрчим хүчийг Азийн орнууд импортлох талаар түлхүү ярилцаж хоёр томоохон төлөвлөгөөг баталлаа. Манай улс хүрэн нүүрсний маш их нөөцтэй учир станц барьж Хятад руу эрчим хүч экспортлох боломж байна" гэж байлаа. Харин Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Сиаою Жао "Танай оронд ирсэндээ баяртай байна. Азийн хөгжлийн банк Филиппинд байршдаг. Тус улс халуун орон. Гэтэл танай ирээд хоёр хоноход цас орлоо. Энэ нь үнэхээр сайхан санагдаж байна. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөтөлбөрт хамрагдсан есөн оронд тусламж үзүүлэхийг чухалчилдаг. Эдгээр орны эдийн засгийн чадавхыг сайжруулах, бизнесийн боломжийг нь нээх зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж байна" гэж онцолж байлаа. Азийн хөгжлийн банк манай улсад одоогоор 135 сая ам.долларын дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. (Ц.Дорж) Өдрийн сонин. 2009.10.17. Бямба. №251(3328) Хилийн албад Хятадын сүлжээгээр ажлаа амжуулж байна.


1797 -Оросууд боомтоо цөөрүүлэхийг, Хятадууд нэмэхийг шаарддаг. Аюулгуй байдал, гадаад бодлого, Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хороод өчигдөр хамтран хуралдав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хилийн хяналт болон албадын үйл ажиллагаатай танилцах зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Саяхан ажлаа дууссан гишүүн Г.Батхүү ахлагчтай ажлын хэсгийнхэн хилийн байдлыг гишүүдэд танилцуулав. Ажлын хэсгийнхний тайлангаас үзвэл Монгол Улсын хил болон хилийн боомтууд санаанд оромгүй хэврэг байгаа аж. Боомтууд дээр гаалийн, хилийн цэргийн, гадаадын харьяатын, мэргэжлийн хяналтын гэх хэд хэдэн түшмэлүүд ажилладаг боловч мэргэжлийн болон нийгмийн ямар ч баталгаагүй нөхцөлд амьдарч байна. Ажлын хэсгийн ахлагч гишүүн Г.Батхүүгийн хэлснээр тэд нэг жижиг байшинд эр, эм гэлтгүй гал түлээд суудаг. Бүр хачирхалтай нь тэдний холбоонд зориулах зардлыг Сангийн яам авснаас Хятадын холбооны сүлжээгээр төрийн ба хувийн ажлаа амжуулдаг. Өмнөд хил дээр хятадууд болон тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ганц нэг байшин барьж өгдөг боловч эөвхөн дулааны улиралд л ашиглах боломжтой. Сүхбаатар, Замын-Үүдийн боомтыг эс тооцвол хэмжих хянах багаж байхгүйтэй адил. Манай хилийнхэн ачааны галт тэргийг хянах боломжгүй, нефтийн лабораторигүй тул хэр хэмжээний нефтийн бүтээгдэхүүн гарч байгааг Хятадаас өгсөн мэдээгээр л баримжаална. Манайхан жил бүр өмнөд хөрш рүү таван сая тонн нүүрсийг тонныг нь 45 орчим ам.доллараар гаргаж, гаалийнхан тонн тутмаас дунджаар 1500 төгрөгийн татвар авч байна. Гишүүн Ц.Цэнгэлийн ярьснаар хоёр улсын иргэд хилээс дотогш 20 км нэвтрэх эрхтэй боловч хятадууд 50 гаруй км-т унаатайгаа тэнэж явдаг бол монголчууд Хятадын боомтоос цааш явган алхаж худалдан авсан гурил будаагаа үүрч дүүрсээр эргэж унаандаа хүрнэ. Мөн Хятад улс хилээ бүрэн хэмжээгээр торон хаалтаар бүрсэн боловч шуурганд уруудсан малыг хаалгаа нээгээд оруулчихдаг аж. Хятадууд 12 боомтоо олшруул, бид тохижуулаад өгье гэдэг бол оросууд 29 боомтоос 20-ийг нь хаах шаардлага тавьжээ. Өмнөговь аймгийн хөршүүдэд гадны нэг сая жуулчин ирсэн бол хоёр орны гурван боомтоор жуулчин оруулах гэрээнээс болж тус аймаг асар их боломжийг алдаж байна. Манай улсын 4600 км хилийн 3600-д нь тор татах хэрэгтэй, усан хилийг хилийн албад нүдэн баримжаагаар тогтоож байна. Хилийн боомтууд хөрөнгө мөнгөгүйгээс тохижиж чадаагүй хэмээн гомдоллож байгаа боловч 300 сая төгрөгийн хөрөнгө оруулсан боомт нь нөгөө талдаа ганц байшин л байдаг гэнэ. Гишүүн О.Чулуунбат боомтуудын байршил шаардлагыг тооцож зохион байгуулах хэрэгтэй. Хил гаалийн хүнд суртал инфляцийн нэг хэсэг болдог. Барааг гаргахгүй удаашрах тусам зардал өсч үнэ нэмэгдэх үндэс болно гэсэн бол З.Энхболд гишүүн боомтуудыг стандарт хангасан тохижилттой байх хэмжээний хөрөнгө оруулах хэрэгтэй. Холбооны зардлыг Сангийн яам хассан хууль зөрчсөн. Барилгажуулахын хувьд нэг санаа хэлэхэд Канадын өндөр технологитой модон барилгууд байдаг. Манай модноос хэд дахин хямд боловч өндөр технологитой. Тэрнээс их хэмжээгээр авах тусам үнэ хямдарна гэх мэт санал, шүүмж өрнөв. Хэлэлцүүлгийн хурлыг даргалагч ХЗБХ-ны дарга Ж.Жекей гарсан саналуудад үндэслэн хороо бүр ажлын хэсэг байгуулж, тогтоолын төсөл боловсруулах санал оруулсан нь 100 хувь дэмжигдэв. Хэдийгээр 13 гишүүн санал хураалтад оролцсон боловч арван гишүүн бичгээр саналаа


1798 өгсөн, зургаан гишүүн амаар ямар ч шийдвэр гарсан дэмжихээ хурлын даргад илэрхийлсэн гэнэ. Гайхалтай нь энэ ноцтой асуудал хэлэлцсэн хурал дээр Засгийн газраас ганц ч сайд үзэгдсэнгүй. (Х.Баттөгс) Өдрийн сонин. 2009.10.22. Пүрэв. №255(3332) БНХАУ-аас 400 мянган хүн/тун вакцин авах хүсэлт тавилаа. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хүн Яог хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яам өчигдрийг хүртэл Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаа вакциныг хэрэглэх байр суурьтай байсан ч Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мэргэжлийн хүмүүстэй ярилцсаны эцэст БНХАУ-аас вакцин авахаар шийдвэрлэжээ. Энэ дагуу БНХАУ-аас 400 мянган хүн/тун вакцин худалдан авах хүсэлт бүхий Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн даргад илгээх апбан бичгийг Шадар сайд М.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хүн Яод гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2009.11.06. Баасан. №268(3345) Хилийн боомтын тулгамдсан асуудлыг хөндөв. УИХ-ын дэд дарга Г.Батхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яог өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХын гишүүн Ц.Баярсайхан, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар оролцов. БХАТИХ-ын урилгаар УИХ-ын гишүүдийн Бээжин хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай болж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар олон асуудал хөндөгдөж, ялангуяа хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах, зорчигч тээвэрлэлтийн ая тухтай байдлыг хангах, түүнчлэн Монголын талаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах болон хорио цээрийн зохицуулалтын асуудлаар тавьсан саналыг Хятадын тал нааштайгаар хүлээж авсанд талархалтай байгаагаа УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын эхэнд онцлон тэмдэглэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын гаалийн байгууллагаас өнгөрсөн онд Монголын талаас хил гарах бүх төрлийн машиныг оруулахгүй байх тушаал гарч энэ оны аравдугаар сараас шийдвэр нь хэрэгжиж эхлээд байна. Хоёр талын тээврийн байгууллагуудын хоорондын протоколоор байгуулсан хилийн боомтоор орж гарах тээврийн зөвшөөрлийг Хятадын гаалийн байгууллага үл хэрэгсэн Монголын талаас орох машиныг хорио цээрийн хашаанаас цааш хэтрүүлэхгүй байгаагийн улмаас хүмүүс хүрэх газраа хүрч чадахгүй, нүүрс тээвэрлэж байгаа машин орж чадахгүй байгаа хүндрэл үүсээд байгааг мэдэгдэж хоёр талын


1799 хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлж өгөхийг анхаарууллаа. Энэ удаагийн айлчлал хэдий богино хугацаатай байсан ч хоёр тал олон асуудлаар харилцан ярилцаж санал солилцсонд сэтгэл хангалуун байгаагаа ноён Элчин сайд илэрхийллээ. Тэрээр айлчлалын үеэр хөндөгдсөн асуудлуудыг анхааралдаа авч холбогдох яамдад уламжилна гэдгээ хэлсэн. Гэхдээ зарим тодорхой салбарын хамтын ажиллагаа, тухайлбал мал аж ахуйн чиглэлийн асуудалд холбогдох яамд түлхэц өгөх нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Хоёр улсын харилцаа эрчимжиж эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин шинэ шинэ нөхцөлүүд үүсэж байгааг анхааралдаа авч судлан холбогдох байгууллагуудад мэдэгдэхээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин. 2009.11.09. Даваа. №270(3347) Тусламжийн 100 юань Гахайн ханиад цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан манай өмнөд хөрш БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж болгон арван сая төгрөг Монголд хандивлажээ. Үүнийг тус улсын Элчин сайд М.Энхболд даргад гардуулсан юм. Тэвдэж явахад тэвнээр туслах тэмээ өгснөөс илүү гэсэн үг байдаг. Их, бага нь яахав. Өгье гэсэн сэтгэл өмнөд хөршид маань байна. Бид баярлалаа гэх хэрэгтэй. Хэлээд зогсохгүй аяганы хариу өдөртөө гэдгийн дагуу эргээд чадах хэмжээгээр тусалбал зохистой. Тэднийх бас гахайн томуу тусаад хэцүүхэн байгаа сурагтай. Тэгэхээр бидний цөөхөн монголчууд дундаасаа мөнгө босговол яасан юм. Хэдэн төгрөг гэж үү? 1.3 тэрбум хүн амтай Хятад гүрэн 130 хүн тутмаас нэг төгрөг гаргуулж арван саяыг босгосон байх. Бид ч гэсэн дутах юу байх вэ. 130 хүн тутмаас нэг төгрөг гаргаад байхад 2.6 саяас нийт 20.000 төгрөг босох нь байна шүү дээ. Тэрнийг юаньд шилжүүлэхээр жаахан санаа зовмоор тоо гараад байна. За яадаг юм яадаг юм. Элчин сайд Ц.Сүхбаатарт өгөөд явуулчихъя. (Ж.Гангаа) Өдрийн сонин. 2009.11.25. Лхагва. №284(3361) Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор авто машин нэвтрүүлэхгүй. Улс тунхагласны 85 жилийн ойг тохиолдуулан Монгол, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу өнөөдөр Замын-Үүдийн хилийн боомтоор авто машин нэвтрүүлэхгүй гэнэ. Жил бүрийн улс тунхагласны баяраар ийнхүү нэг өдөр хил хаадаг билээ. Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн мэдээллээр бусад агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллах юм байна. (Х.Цэнд-Аюуш) Өдрийн сонин. 2009.11.26. Пүрэв. №285(3362)


Click to View FlipBook Version