1650 бол нийгмийн ноцтой олон үр дагавар гарч ирэх магадгүй, хорь гаруй жилийн шинэтгэлийн амжилтад ч сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн судлаачид дүгнэж байна. 800 сая орчим тариачид шинэтгэл, нээлттэй бодлогын үр шимийг харьцангуй бага хүртэж байдаг. - Хятад улс хөдөөгийн хөгжлөө түргэтгэхийн тулд ямар бодлого явуулж байна вэ? - Чуулган дээр Вэнь Зэябао ХАА тосгон тариачдын асуудлыг сайтар шийдвэрлэх нь бүх ажлын дотроос хамгийн чухал нь хэмээн цохон тэмдэглэсэн. Тэрбээр, аж ахуйн ХАА-г сурахгүй байж, хот нь тосгоноо дэмжих, улсын орлогын хуваарилалтыг оновчтой болгон, хөдөөгийн хөгжилд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амлав. Хятадын тариачдын орлогыг нэмэгдүүлэх өөр нэг зам бол ХАА-г нь албан дотроос чөлөөлөх явдал ажээ. ХАА-н татвараас бүх тариачдыг чөлөөлөх ажлыг 2006 оноос эхлүүлэхээр болжээ. Харин энэ онд МАА-н бүс нутаг болон ядууыг энэ татвараас чөлөөлжээ. - Тус чуулганаас “Салан тусгаарлалтын эсрэг хууль” баталсан олон орны хэвлэлийн гол сэдвийн нэг болов. Энэ хуулийн гол агуулга бусад улс орнууд үүнийг хэрхэн хүлээж авч буй талаар товч дурдахгүй юу. - Ердөө 10 зүйл бүхий энэ хууль бүхэлдээ Тайванийг их газартай буцаан нэгтгэхтэй холбогдох асуудлууд түүний дотор цэргийн хүч хэрэглэх асуудлын хөнджээ. Урьд өмнө БНХАУ-ын эрх баригчид Тайванийг нэгтгэхийн цэргийн хүч хэрэглэх тухай удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд энэ удаа тэрхүү байр суурийнхаа хууль эрхийн үндэслэлийг бүрдүүлсэн хэмээн үзэж болох юм. Дэлхийн улс орнууд энэхүү хуулийг янз бүрээр хүлээн авч байна. Харин АНУ зэрэг өрнөдийн зарим орнууд, Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Скотт Макпеллан Бээжин ийм шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлээд, энэ нь сүүлийн үед Хятад-Тайванийн харилцаанд гарсан нааштай алхмуудад харшилж, энэ бүс нутагт энх Тайванийг сахин бэхжүүлэхэд таатай нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-ын төлөөлөгчдийн танхим сая энэ хуультай холбогдуулан тусгай тогтоол гаргасан нь хоёр орны харилцаанд багагүй шуугиан дэгдээгээд байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга К.Райсын Хятадад хийж буй айлчлал хоёр орны харилцааны түвшин хэр зэрэг буйг шалган харуулах буй за. - Сүүлийн жилүүдэд ялангуяа барууны ном, хэвлэлд “ Хятадын аюул” –ын тухай нэлээд бичлээ. Үнэхээр бодитой аюул занал байна уу, эсвэл хоорондын сенсаац уу? Сүүлийн 20 гаруй жил хятадын эдийн засаг өндөр хурдацтай хөгжиж байна. 2004 онд хятадын эдийн засаг 9.5 хувь өсч, ДНБ-ний хэмжээ 13.6 триллион юань, санхүүгийн
1651 орлого 2.6 триллион юаньд (өсөлт-21.4% ) хүрчээ. Гадаад худалдааны эргэлт 35.7 хувь нэмэгдэж 1150.0 тэрбум ам долларт хүрсэн нь дэлхийд гуравдугаарт орох үзүүлэлт юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 60.6 тэрбум ам долларт хүрч дэлхийд тэргүүлсэн бол гадаад валютын нөөц бараг 1/3-ээр өсч 610 тэрбум ам доллар болсноор зөвхөн Японы дараа орох болжээ. Эдийн засгийн түргэн хөгжил, валют санхүүгийн орлогын өсөлт нь хятадын удирдлагад батлан хамгаалах төсвөө тасралтгүй нэмэгдүүлж, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах боломж олгож байна. Энэ 2005 онд урд хөршийн цэргийн төсөв зардал 12.6 хувь өсч, 247.7 тэрбум юань (30 тэрбум ам доллар болно.) Энэ бүгдээс авч үзвэл бүс нутгийн төдийгүй, дэлхийн хэмжээнд хятадын цэрэг эдийн хүч чадлын өсөлтөөс айн болгоомжлох явдал илэрхий ажиглагдаж байна. Гэхдээ өөр нэг талаас авч үзвэл хятад улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, олон улсын нэр хүнд байр суурийн бэхжилтэд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, маргаантай асуудлыг шийдвэрлэхэд жилээс жилд чухал үүрэг гүйцэтгэх болсныг нийтээр хүлээн зөвшөөрч байна. Хятадын дөрөв дэх үеийн удирдлага ч “Хятадын аюул” хэмээх номлолыг няцаах үүднээс “энх тайван сэргэн мандал” буюу 20-30 жилд энх тайван, хөгжлийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулахаа зарлан тунхаглаад байна. Жэнь Бизаны үзэж байгаагаар хятадын сэргэн мандлыг хэрэгжүүлэхийн тулд 3 хөдөлгөгч хүч, 4 баталгаа хэрэгтэй. Системийн тогтолцоо шинжлэх ухаан, соёл иргэншил 3ыг шинэчлэн байнга боловсронгуй болгохыг эрмэлзэхээс гадна хүний нөөцийг хөгжүүлэх, нийгэмд тогтвортой тэнцвэртэй бүтэц бий болгох, батлан хамгаалах хүч чадлаа, зузаатгах бие даасан өөртөө түшиглэсэн энх тайван ч гадаад бодлогыг хэрэгжүүлэх нь 4 баталгаа болох ажээ. - Сүүлийн жилүүдэд монгол хятадын харилцаа сайн хөршийн, харилцан итгэлцэн түншлэлийн түвшинд хүртлээ хөгжин бэхжиж байна. Гэхдээ таны бодлоор хятад улстай харилцахад анхаарвал зохих ямар асуудлууд байна вэ? - Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, хамгийн тааламжтай нөхцөлд шинэ үе шатанд дэвшин орсныг хоёр тал өндөр дээд хэмжээнд зарлан мэдэгдсэн билээ. Хятад улс манай худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна. 2004 оны байдлаар нийт бараа эргэлтийн 35.5 хувь (661.3 сая ам доллар) экспортын 47.8 хувь (407.8 сая ам доллар) импортын 25 хувь (253.5 сая ам доллар) БНХАУ ноогдож байна. Цаашид энэ хандлага улам өргөжин тэлэх бодит нөхцөл бололцоотой байна. Эрдэнэт, Оюу толгойн зэс, Төмөртэйн цайр, Таван толгой, Нарийн Сухайтын нүүрс газрын тос бүхэлдээ хятадын зах зээлд гарах магадлалтай. Энэ үүднээс авч үзвэл манай улсын гадаад худалдааны эргэлтийн 70-80 хувь зөвхөн өмнөд хөршийн зах зээл рүү чиглэх дүр төлөв харагдаж байна. 20 хүрэхгүй жилийн эдийн засаг санхүүгийн хувьд хойд хөрш ЗХУ-аас бүрэн хараат байсан Монголчууд эдүгээ өмнөд хөршийн эдийн засгаас ихээхэн хараат болох хандлага давамгайлах боллоо. Улс төр, эдийн засаг зайлшгүй холбоотой тул эдийн засгийн хараат байдал аажмаар улс төрийн харилцаанд
1652 нөлөөлөх нь дамжиггүй. Наад зах нь хятадын засгийн газар монгол дахь эдийн засгийн ашиг сонирхол өөрийн бизнесменүүдийн эрх ашгийг эрх хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих цаг холгүй байна. - Тэгвэл манай улсын хувьд ямар бодлого баримталбал зохих вэ? - Урд хөрштэйгөө ах дүүгийн харилцаатай ч байж үзлээ. Хойд хөршийн талд дайсагналцсан харилцаатай ч байж үзлээ. Сайн хөршийн найрсаг, харилцан итгэсэн харилцаанаас илүү эрхэм зарчим байхгүй нь тодорхой. Хятадын үсрэнгүй хөгжлөөс айн сүрдэх үү, ашиглан дэвжих үү гэдэг дилемма монголчууд ихээхэн хүч чармайлт оюун ухаан төрийн торгон мэдрэмж шаардах болно. - Танай олон улс хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаа, ойрын зорилтоосоо товч танилцуулна уу? - ШУА-ын олон улс судлалын хүрээлэн бол олон улсын харилцаа, орон судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний хамгийн анхны байгууллага. Анх 1968 онд байгуулагдаж 1991 он хүртэл дорно дахин судлалын хүрээлэн нэртэй байлаа. Манай эрдмийн хамт олон түүх уламжлал, туршлага академич Ч.Далай, Доктор Л.Жамсран, Л.Хайсандай, С.Дамдинсүрэн зэрэг ахмад эрдэмтэд шинэ залуу судлаачдад тулгуурлан олон улс судлалын тэргүүлэх байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Хүрээлэн бол эрдэм шинжилгээний байгууллагаас гадна, төр засаг судлаачид иргэдээ судалгаа, мэдээллээр хангах үүрэгтэй үйлчилгээний байгууллага. Зөвхөн сүүлийн хагас жилд манай эрдэмтэд “Монгол, Оросын харилцаа бүсчилсэн бодлого хамтын ажиллагаа”, “Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал” дөнгөж хэдхэн хоногийн өмнө өнөөгийн хятад сэтгүүлийн анхны дугаар уншигчдадаа хүрлээ. Өдрийн сонин. 2005.03.28.№076(1897) Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдана Энэ оны дөрөвдүгээр сард Бээжин хотноо Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан болно. Хуралдаанд Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Мөн энэ үеэр хоёр талын бизнесмэнүүдийн ажил төрлийн уулзалтууд зохиогдоно. Өдрийн сонин. 2005.04.02.№081, (1902) Ноолуур нь Хятадуудын, автомашин нь пакистанчуудын гарт Улирлын чанартай бизнес эрхэлдэг монголчуудын хувьд ид наймааны үе эхэлж байна. Өөрөөр хэлбэл, ноолуур, машины бизнес хаврын эл өдрүүдэд эрчимждэг. Малчид нь хэдэн ямаагаа самнаж, амжиргааны эх болсон ноолуураа аваад хотыг зорьдог бол хөл дүүжлэх унаатай болохын хүслэнд автсан хүмүүсийн машин худалдаж авдаг, борлуулагчдын машин
1653 худалдаж авдаг улирал нь энэ. Үнэндээ монголд гаднаас машин оруулж ирдэг бие даасан компани хуруу дарам цөөхөн байдаг байна. Нэг хэсэг ийм бизнесээр даганасан компаниуд шил шилээ даран гарч ирсэн боловч цагийн аясыг даган цөөрсөөр шалгарлаар тунасан хэд нь л үлджээ. Ингэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь өрсөлдөгч Пакистанчууд гарч ирсэн явдал юм. Монголын ноолуурын бизнесийг хятадууд мэдэлдээ авч, үнийн зохицуулалтыг амандаа орсноор хэлж, тогтоож байдаг шиг, автомашины бизнес нь пакистанчуудын гарт орчихоод байгаа аж. Хамтарсан үйлдвэр нэрээр манайд үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалттай компаниуд зах зээлд борлуулж байгаа ноолуурыг харьцангуй өндөр үнэ хэлж бөөнөөр аваад боловсруулалт хийлгэлгүй бохироор нь гаалиар нууцаар гаргадаг тухай үндэсний үйлдвэр эрхлэгчид олонтой гомдолдог. Үнийн хөөрөгдлийг бий болгож, илүү үнэ хэлэн авснаар эх орны үйлдвэр хаалгаа барихад хүрдэг тухай тэдний гомдол санал төр засгийн сонорт хүрсэн гэдэгт итгэхийг хүснэ. Ноолуурын хувьд хятадууд үнийг өндөр тогтоож авдаг бол автомашины бизнесд эсрэгээрээ гэнэ. Учир нь манайхны Японоос автомашин авдаг үнээр пакистанчууд энд зардаг аж. Өнгөц харахад энэ нь худалдан авч байгаа хүндээ ашигтай мөнгө төгрөгт нь хэмнэлттэй мэт боловч үнэн чанартаа алдагдалтай байдаг гэнээ. Яагаад гэхээр тэд Японд хөдөлгөөнд оролцохыг нь нэгэнт хориглосон зөвхөн сэлбэг болгон ашиглах боломжтой хуучин машиныг олноор нь авч, өөрсдөө засч янзлаад шинэ мэт болгон дотор гадаргүй будаж дахин мэндэлсэн “цоо шинэ” машинаа энд авчирч хямд үнээр зардаг байна. Түүгээр ч зогсохгүй ямар нэг баталгаа өгөхгүй. Анх худалдан авахад нь нүд гялбам “өнгөлөн далдлалт”хийсэн шинэ машинаа харуулаад “Чамд зүгээр машин өгсөн шүү” хэмээн гарын үсэг зуруулж авдаг болохоор дараа нь зарга хийж, гомдоллох аргагүй. Тэгээд ч тарыг нь таньсан улс хэл ам татлах гэхээр тэд үнсэнд хаясан тэмээ шиг хэдийнээ алга болсон байдаг гэнэ. Яагаад гэхээр пакистанчууд ердөө гурван сарын хугацаатай жуулчны визтэй байдаг. Ийм журам өнгөрсөн оны долдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн. Түр зуур амьдарч байгаа улс хэзээ ч татвар төлөхгүй нь ойлгомжтой. Компани байгуулахын тухайд бол гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих тухай хууль байдаг. Тэр хуульд зааснаар монголын аль нэг банкинд 10мянган ам.доллар байршуулсан тохиолдолд компани байгуулах нь нээлттэй болдог байна. Тэгэхээр автомашины бизнес эрхэлж байгаа пакистанчууд энэ хуулийн дагуу өөрсдийн компанийг байгуулдаг бололтой. Харин оршин тогтнох хугацааны хувьд гурван сарын настай болохоор татварынхан шалгах ямар ч боломжгүй юм. Үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсэн тохиолдолд шалгалт хийх гэхээр энд байх визийн хугацаа нь дуусч эзэн нь нутаг буцчихаад өөрийнхөө орны хүнийг илгээж орхиод тэдэнд компанийхаа нэрийг өөрчлөөд байршлаа сольчихсон байдаг байна. Түүгээр ч зогсохгүй, байгуулсан компаниа санаатайгаар дампууруулж орхих нь бий. Нэгэнт жуулчны визтэй болохоор оршин суух тодорхой хаяггүйгээс тэднийг олох боломжгүй. Мөн байсхийгээд л нэр хаягаа сольдогоос хүмүүс хуучин байсан компани уу, шинээр байгуулагдсан уу гэдгийг ялгахад бэрхтэй. Ганц жишээ хэлэхэд, “Адаце”, “Али интернэшил”, “Стар моторс”, “PAK JAPAN” гэх зэргээр удаа дараа нэрээ сольж байсан компани өдгөө ч ээлжит шинэ нэрээр үйл ажиллагаагаа явуулж
1654 байгаа аж. Мөн “SМ car”, “СМ car”гэсэн пакистан эзэнтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байсан. Ингэж байн байн нэрээ солих нь татвараас, хариуцлагаас зугтах шалтгаан биш гэж үү. Ийм бизнес эрхэлж байсан компаниудаас “EFI интернэшнл” гэдэг компани дампуурсан байна. Эзэн нь Багдад Ша гэдэг хүн байж. Тэрээр компаниа дампууруулчхаад одоо өөрөө “Нууц ноёнтон” болчихсон төрсөн хоёр дүү нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа сурагтай. Энэ мэтчилэн нарийвчлан судалбал бүр ч илүү зүйл гарч ирэх нь мэдээж. Пакистаны иргэдийн байгуулсан ийм компани Монголд анх 3-4 л байсан байна. Харин одоо энэ эрс өсч 18-д хүрчээ. Тэд долоо хоногт багаар бодоход 110 чингэлэг оруулж ирдэг байна. Нэг чингэлэгт хэмжээ овроосоо хамаарч 2-4 машин багтдаг гэж тооцоолохоор хичнээн машин оруулж ирдэг нь ойлгомжтой болсон байж. Тэгэхдээ машинаа чингэлгээс буулгангуутаа газар дээр нь зарчихдаг байна. Наймаагаа дандаа бэлэн мөнгөөр хийдэг нь пакистанчуудын нэг онцлог аж. Тэд хэзээ ч дансаар гүйлгээ хийдэггүй болохоор олсон ашиг нь мэдээж хэрэг, өөрсдийнх нь халаасанд орж таарна. Манай эдийн засагт дуслын төдий ч нэмэргүй ийм нууц компаниуд Монголд үйл ажиллагаагаа явуулсаар, гаалийн татвараа ном журмаар нь төлөөд бизнес эрхэлж байгаа Монголын компаниудад саад тээг болсоор байна. Гааль, татварын зарим шударга ажилтнууд өөрсдийн хэр хэмжээнд тэдэнд шаардлага тавьдаг , тэр бүр үр дүнд хүрдэггүй байна. Тэгэхээр хяналт тавьж зохицуулах эрх бүхий албан тушаалтан болоод төр, засгийн шийдвэр бодлого үгүйлэгдэж байна гэсэн үг. Орост мөн л машины бизнес дээр ингэж ажилладаг пакистан иргэдийн эрхэлдэг комданиуд үй олноороо байсан гэдэг. Харин одоо нэг ч байхгүй болсон гэнэ. Бохир мөнгө угаах, терроризм, хориотой бизнесийг ивээн тэтгэх оролдлогыг таслан зогсоох зорилгоор хатуу чанд хориг тавьснаар тэдний үйл ажиллагааг хааж чадсан байна. Үүнээс үүдээд бодоход тэдний биедээ авч явдаг их хэмжээний мөнгө чухам ямар замаар орж ирсэн, яах зорилготой вэ? Монголд хөрөнгө оруулалт болж чаддаг уу гэдэг ч зүй ёсоор анхаарал татах асуудлын нэг баймаар. Автомашины бизнесийг гартаа аваад байгаа пакистанчуудыг анх Монголруу зуучилж оруулж ирсэн хүмүүс нь дандаа бүсгүйчүүд байдаг нь сонин. Ер нь ийм компаниуд Монгол хүнээр дамжуулж бизнесээ хийдэг байна. Машины наймаа эрхлэгчдийн ихэнх нь жуулчны түр хугацааны визтэйгээс гадна сүүлийн үед визний зөрчилтэй улс ч эрс нэмэгджээ. Мөн сүүлийн үед бэомгадны эзэнтэй компаниуд ч бүх салбарт бий болоод байгаа гэнэ. Энэ мэтчилэн өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа монголчуудын хэрэгцээг дагнан хөгжиж байгаа машины бизнест бас л гадныхан түрэмгийлж эхэлжээ. Тэднийг ингээд давраагаад байгаа хууль тогтоомж ч зохих хэмжээгээр нөлөөлдөг гэхэд хэлсдэхгүй болов уу. Энд нэг жишээ дурдахад элэг нэгтнүүддээ Японоос хөл дүүжлэх унааг нь зөөж авчирдаг Монголын хэдхэн компанийхан тэндээс 2500 ам.доллараар авдаг автомашиныг пакистанчууд энд 2500 ам. Доллараар зардаг аж. Үүнээс үзэхэд тэд хаанаас ийм үнээр зарах хямд машин авдаг хийгээд ашигаа боддоггүй нь сонирхол татна. Наймаа хийж байгаа хэн ч ашиг орлогоо боддог нь хууль тэгэхээр чухам энд л тухайн машины чанар болоод татварт өртдөггүй мөнгөний утга учир оршиж байх шиг. Үүнээс харахад манайхны мөнгө төрийн дансанд ордог бол, тэдний мөнгө харийнхы халаасанд шингэж байгаа нь тодорхой бус уу. Тиймээс эрх мэдэлтнүүдийн анхаарлыг ийш нь татах нь зүйн хэрэг мэт бодогдоно.
1655 Монгол улсын нийслэлд өнөөгийн байдлаар 57361 тээврийн хэрэгсэл байгаа нь улсын нийт тээврийн хэрэгслийн 55,9 хувь аж. 2000 онтой харьцуулахад 2004 онд суудлын автомашин 1,0 дахин өссөн үзүүлэлт байдаг. Одоогоос таван жилийн өмнө Монгол улс 26404 суудлын автомашинтай байсан бол 2004 онд 49123 болж үсрэнгүй өсчээ. Цаашид ч энэ тоо тасралтгүй өсөх магадлалтай юм. Яагаад гэхээр 2015 он гэхэд нийтийн тээврийн хэрэгсэл 2,7 дахин өсч, 11046 мянгад хүрэх төлөвтэй гэсэн судалгааны дүн хэдийнээ гарсан байгаа. Ер нь суудлын автомашинаас эхлээд микро- автобус, ачааны машин бусад тээврийн хэрэгсэл гээд одоо жилдээ 13000 орчим тээврийн хэрэгсэл манай хилээр орж ирдэг тухай мэдээллээс үзэхэд энэ төрлийн бизнес цаашид ч үргэлжлэх нь тодорхой. Харин энэ бүхэнд чанарыг голлосон, улсынхаа эдийн засагт нэмэр болохуйц бодлого үгүйлэгдэж байгааг Төр, засгийн сонорт хүргэмээр байна. Ганц жишээ хэлэхэд “АДАЦЕ”, “АЛИ ИНТЕРНЭШНЛ, “СТАР МОТОРС” “PAK JAPAN” ГЭХ ЗЭРГЭЭР УДАА ДАРАА НЭРЭЭ СОЛЬЖ БАЙСАН КОМПАНИ ӨДГӨӨ Ч ЭЭЛЖИТ ШИНЭ НЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ. МӨН “SM CAR”, “CM CAR” ГЭСЭН НЭРТЭЙ КОМПАНИУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙСАН. ИНГЭЖ ТАТВАРААС, ХАРИУЦЛАГААС ЗУГАТААХ ШАЛТГААН БИШ ГЭЖ ҮҮ. Н.Сарангэрэл. Өдрийн сонин. 2005.04.25.№100, 101 (1922) Бээжин рүү харж буй хүрэл Чингис хаан МОНГОЛЫН ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХЭД ГАНЦ ЖИЛ ҮЛДЛЭЭ. Амьдралын төвшнөөрөө яалт ч үгүй чинээлэгт тооцогддог Хятадын өмнөд мужуудаас хамт олноороо ирсэн жуулчид автобуснаасаа “Чингис хааны ” цогцолборт шаагилдан буулаа. Хадаг сэлт барьсан бүжигчид дуулалдан угтаж авав. Хойтон жилээс танд өндөр хурдны авто замаар төдийгүй шууд онгоцны буудалд газардах боломжтой болно. Хойтон буюу Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн онд энд Хятадын бусад мужийн төдийгүй Япон, Солонгос, Хонгконг, Тайваны жуулчид онгоцоор ирэх боломжийг хангах гэж байна. “Чингис хааны ”-д саатсан зочдын сэтгэгдлийн дэвтэрт хятад, монгол, япон хүмүүсийн шагшин магтсан үгс дуурайгаастай. Их жанжны төрөлх нутагт ирсэндээ бахархаж байна. Манай түүхийн гарамгай хүний бунханд ийм гайхам жугаачлалын /жуулчлалын/ орон байгуулсан нь зүйтэй юм. Тэнгэрлэг хөвүүн Чингисийн маань алдрыг тэнгэр огторгуйд дуурсгасан бүтээн босголт болсон байна” гэхчлэн хөвөрчээ. Ердөө жил гаруйн дотор энэ элсэн говь руу 300 шахам сая долларын хөрөнгө оруулалт цутгаж, жилдээ сая шахам гадаад дотоодын жуулчин шингээхээр зэхэж байгаа ажээ. Цогцолборын аманд Бөхийн өргөө шиг хэмжээтэй хоолны танхим байна. Нэг зэрэг 1000 зочин зоог барих танхимын хойморт УБ палас шиг тайзнаа 80 жүжигчинтэй чуулга 800 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг дүрслэн бүжнэ. Энэ бүхнийг хараад монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Хангай толгой сэгсрэх нь аргагүй биз. Түүний хувьд түүхэн их хүний уугуул нутагт нь ганцхан жилийн
1656 дараа тэмдэглэн тулгар төрийн ой шиг чухал ажил одоохондоо толгойд нь орж багтах зайгүй шахам яваа хүн. Манай улс төрч эрхэмүүдээс энэ ойн ил ба далд ач холбогдлыг ойлгож хөөцөлдөх хүн Чингис хааны хөшөө шиг ховор байгаа нь харамсалтай. Ойг тэмдэглэх үндэсний хороо сонгууль дэмжих бүрэлдэхүүнээ сэлгэх, “Чөлөөт хэвлэл”, “Олон нийтийн санаа бодол” гэгч “хадны мангааг” аргадан харзнах асуудлаар хааяахан нэг хуралдахаас өөр ажилгүй шахам байгуулагдсанаасаа хойшхи дөрвөн оныг үдлээ гэхэд хилсдэхгүй. Энэ хооронд эргэн тойрон элснээс өөр юмгүй эзгүй талд хятадууд асар өндөр өртөгтэй цогцолбор байгуулж, хааны онгон руу хурдны зам татаж, онгоцны буудал барьж байна. Харин манайд эзэн Чингисийн нэртэй архи л ганц нэгээр нэмэгдэж, Хэнтийд аль 40 жилийн өмнө шовойлгосон өнчин цагаан хөшөө салхины чимээ Улаанбаатарт эзэн Чингисийн нэртэй боловч ганц олигтой ч үгүй шар айрагны клуб, нэг хамтлаг, гадны Хөх хотын баруун дүүрэгт байрлах монгол зоогийн газар, Чингис хаан болон түүнийг залгамжлагч их бага хаадын хөрөг дүрийн өмнө 21 зул барьж, өрөө тасалгаа бүрээ “Өгөөдэйн танхим”, “Хубилайн танхим” гэхчлэн нэрлэсэн энэ газрын зөөгч үйлчлэгч нар монгол дээлээр ижилсцгээжээ. Хотын төвд сүндэрлэх “Өвөрмонгол” зочид буудал Хаашаа л харна их хаан хилсдүүлсэн хүнд арай л орны толгой, цахилгаан шатнаас бусдад нь хөрөг дүр залаатай. Борцтой цай, цөцгийтэй шар будаа, хонины мах санал болгох монгол хоолны газар болгоны хоймроос Чингис хаан амгалангаар ширтэнэ. Монгол хэл яриа ховорхон сонсож болох энэ газар Монголын их гүрнийг үндэслэгч энд тэндгүй залаатай. Их байлдан дагуулагчийн захиргаанд хамгийн хүчирхэгээр өргөж, хожимын өдөр Тогоон Төмөр тэргүүтэй үр ач нарыг нь Дайду хотоос өмссөн хувцастай нь үлдэн хөөж явсан энэ орныхон өнөөдөр түүнийг кино алдаршуулан ном сударт магтан гантиг чулуунд мөнхжүүлж байна. Чингис хаан бол Бугатын нүүрс, Ордосын ноолуураас хэд дахин илүү орлого өгч чадах брэнд юм гэдгийг агуу хятад ухаан олж харжээ. Чингис хаан бол хэдэн “Одон” телевиз мянган амарыг хамгаалах газраас илүүтэй үзэл суртлын зэвсэг юм гэдгийг Бээжин тооцоолон мэдэрчээ. Энэ онд Чингис хааны тухай гурван ч кино манайд хийж эхэлж байна гэж Өвөрмонголын найруулагч Батцэнгэл хэллээ. Улаанбаатарт “Чингис хаан” дуурь найруулан тавьж, Холливудтай хамтарч хийх гэсэн Чингис киноноосоо болж магтаал бус зэмлэл илүүтэй сонссон найруулагч Л.Эрдэнэбулган гуайн өмнөд солонгосчуудтай хамтарч хийх нэг кино бололтой. Мөнгөгүйн зовлон хилс шүүмлэл, хэл манаас залхсан тэрээр Өвөрмонголын жүжигчдээс сонгон шалгаруулалт хийх гэнэ. ӨМӨЗО-ы Их зуу аймгийн Эзний хороо хошууны нутагт байх “Их эзэн Чингис хааны жуулчлалын орон ” буюу “Тэнгэрлэг хөвүүн” цогцолборын төвд Монголын их эзэнт гүрний хил хязгаарын үзүүлсэн чулуун талбай байна. Энэ талбай дээгүүр ийш тийш алхлан эртний байлдан дагуулалтын мөрөөр сэтгэлдээ аялж болно. Уралын нуруунаас урагшаа хэд алхаад Самарханд дээр зогсч болно. Зүүн зүгт гурав харайгаад Хархором гэсэн гантиг пайзан хөшөөнд хүрчихнэ. Чингис хааны байгуулсан эзэнт гүрний их нийслэлийг илтгэж Дайду хот буюу “Grand capital town” гэсэн хөшөө манай Хархоромоос өмнөдөд сүндэрлэх
1657 ажээ. Тэдний хувьд Тэнгэрлэг хөвүүн Чингис хаан” бол тэнгэрийн дор Дайду хотноо нийслэлтэй их гүрнийг байгуулсан их эзэн нь гэж Их зуугийн элсэнд хөл тавьж, энэ цогцолборыг үзсэн хэнд ч ойлгогдохоор тодорхой хэлж байна. Энэ элсэнд шингээсэн юань болгон, энэ нүсэр цогцолборт цутгасан хүрэл бүр нь “манай Тэнгэрлэг хөвүүн Чингис” гэж хэлж байна. 800 жилийн хойно голомтыг нь сахиж, төрмщийг нь сахиж яваа туурга тусгаар монголчууд үүнд юу гэж хариулах ёстой вэ? Ш.Буманбаяр. Өдрийн сонин. 2005.05.09.№113 (1934) Хятадын бизнес эрхлэгчид хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгохыг хүсэв Улс төрийн тогтвортой байдал, нээлттэй эдийн засаг хоёр том хөршийн зах зээлд нэвтрэх өргөн боломж хууль эрхзүйн таатай орчин, ашигт малтмалын арвин их нөөц. Хөрөнгө оруулагчдад танилцуулсан Монгол улсын давуу тал энэ. Төрийн ордны Б танхимд өчигдөр болсон “Монгол-Хятадын бизнес форум”-д Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн барьсан хөзөр ийм. ДХБ-аас Монголын худалдааны бодлогыг хянан хэлэлцээд амжилттай гэж үнэлсэн. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас хөрөнгө оруулалтыг татах үзүүлэлтээрээ Монгол тэргүүлэх орнуудын эгнээнд багтсаныг ч тус агентлагийн захирал Б. Ганзориг дуулгав. Хятадын бизнес эрхлэгчид ихэвчлэн хар костюмаар гангарчээ. Төрийн ордны Б танхимд эрийтэл суугаа өмнөд хөршийн 50 гаруй бизнес эрхлэгчдийн зөвхөн ганц нь л эмэгтэй байв. БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч хатагтай У И-г дагалдан ирсэн эдгээр зочид банк, санхүү, барилга, уул уурхай, харилцаа холбоо ган төмөрлөгийн компанийг төлөөлжээ. Монголд хөрөнгө оруулагчдын жагсаалтыг урд хөршийнхөн маань тэргүүлдэг. Б.Ганзориг захирлын илтгэлд дурдсанаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын 40,9 хувийг тэд эзэлдэг аж. Монголын экспортын бүтээгдэхүүний 47 хувийг ч урд хөршийнхөн л авдаг юм билээ. Хятадын бизнес эрхлэгчид монголчуудаас юу хүсч байна вэ? Хятадын усжуулалт, усан цахилгаан станц бүтээн байгуулалтын “Sinohydro” компаний орлогч захирал Лиу Китао ярихдаа “Бид өөрсдийн барьж байгаа Тайширын усан цахилгаан станцын бүтээн босголттой танилцахын зэрэгцээ Монголын томоохон бизнес эрхлэгчидтэй уулзахаар ирсэн” гэв. Орхоны усан цахилгаан станцийн тендерт оролцох боломжийг судлахаар ирсэнээ ч тэр нуусангүй. Монголчуудтай хамтарч ажиллахад хэцүү эсэхийг сонирхоход: - Бид Азийн гэр бүлд өссөн, Ази хүмүүс. Монголчуудтай харьцахад хэцүү биш. Усан цахилгаан станцийн ажилд одоогоор хүндрэл гараагүй, урагштай явж байна гэлээ. “Боомт нээгдэх хугацаа богинохон учраас тоног төхөөрөмж, түүхий эд хүлээгдэж хугацаа алддаг. Гэсэн ч Монголын тал энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэх шатандаа яваа гэж бид сонссон” гэж тэр хуучлав. Бид одоохондоо Монголд зөвхөн төсөл хэрэгжүүлж байгаа. Танай хөрөнгө оруулалтын орчин, хууль дүрмийг судалж эхэлсэн. Манай компани Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах
1658 сонирхолтой байгаа” гэнэ. Боомтын асуудал форумын үеэр нэг бус хөндөгдөв. Шанхай хотын гадаад эдийн засгийн группээс яваа гэж өөрийгөө танилцуулсан нэгэн “Монголын баруун нутагт усан цахилгаан станц(Дөргөнийг хэлж байна) барьж байгаа. Урд жилийн зургаан сараас өнөөг хүртэл ажил урагштай явна. Монголын засагт талархал илэрхийлье. Гэхдээ бидэнд асуудал тулгараад байна. Хятадаас түүхийн эд материал оруулахад хүнд. Хилийн боомтын ажиллах хугацааг уртасгаж өгөхийг хүсье. Гаалийн бүрдүүлэлт удаан байна. Их чирэгдүүлдэг” гэлээ. Түлш эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга ярихдаа, - Боомтыг жилийн турш ажиллуулахад Монголын талаас асуудалгүй. Хятадын талаас асуудал жигдрээгүй байгаа гэв. Гааль дээр чирэгдүүлж байгаа цэгцлэх тухай Зам тээвэр, Гаалийн газартай ярьж байна гэж тайлбарлав. Өвөрмонголын нэгэн бизнес энэ үеэр гомдол мэдүүллээ. Монголчуудтай хамтарч компани байгуулж, дөрвөн сая еэнь өгсөн юм байна. Хайгуулын лиценцээ зургаан сарын турш хөөцөлдөөд авч чадахгүй байгаа нь ямар ч учиртайг тэр лавлав. Холбогдох албан тушаалтнууд үүнийг тодруулж өгөхөө амалсан. Монгол, Хятадын 100 гаруй бизнес эрхлэгчид танилцаж, бизнесийн яриа хэлцэл ч зөндөө хийгджээ. Б.Эгшиглэн. Өдрийн сонин. 2005.05.26.№129(1950) “Зи-ти-и” корпорацийнхан бараалхав БНХАУ-йн Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, хатагтай У И-ийн айлчлалын бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан тус улсын “ЗИ-ТИ-И” корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга Хоу Гуйвей тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав. Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд БНХАУ-д айлчлахдаа Шэньженд зочилж “ЗИ-ТИИ” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж байснаа хэлэв. Тус корпораци Монгол Улсад хөрөнгө оруулж хамтран ажилаж байгаад талархалтай байна гэлээ. Ноён Хоу Гуйвей корпорацийн өнөөгийн үйл ажиллагаа, Монголд хэрэгжүүлэх төслийнхөө талаар товч танилцууллаа. Тус корпораци Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газартай хамтран “Хөдөөгийн харилцаа холбооны сүлжээ” төслийг боловсруулан ажиллаж байна. уг төсөл нь холбооны дэд бүтцийг аль болох бүрэн дүүрэн ашиглах, хөдөөгийн хэрэглэгчдэд орчин үеийн, чанартай олон төрлийн үйлчилгээг хямд үнээр хүргэх зорилт тавьжээ. Ерөнхийлөгч дээрх төсөл хэрэгжсэнээр Монголын хөдөөгийн иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн шинэ дэвшил авчирна. Цаашид харилцаа холбооны бусад чиглэлээр хөрөнгө оруулан ажиллах боломжтойг хэллээ. Өнгөрсөн жил БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзаж хоёр орны эдийн засаг, худалдаа харилцааны зарчмын талаар ярилцсан. Үүнд уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтцийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар тохиролцсоныг хэлээд энэ үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2005.05.26.№129(1950)
1659 Хятадын хил хамгаалах газрын дарга ерөнхийлөгчид бараалхлаа Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Энхбаяр БНХАУын НАХЯ-ны Хил хамгаалах газрын дарга, хошууч генерал Чень Веймин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-йн даргатай уулзаж хоёр талын харилцааны асуудлаар ярилцахдаа цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо дурдав. Мөн улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, хилээ тогтоосон хоёр талын найрамдалт хамтын ажиллагааны чухал илэрхийлэл боллоо гээд цаашид манай хил хамгаалах байгууллагууд хоёр улсын нийтлэг эрх ашгийн төлөө нягт хамтран ажиллах учиртайг хэллээ. Генерал Чэнь Веймин хоёр талын хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар Ерөнхийлөгчид танилцуулаад хоёр улсын ард түмний эрх ашиг, найрсаг харилцааны төлөө хил хамгаалах байгууллагууд улам идэвхтэй хамтран ажиллах болно гэв хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. 2005.08.19.№198(2019) Хятадын ажилчид монголчуудыг зодох нь ихэслээ - Эрүү үүсгээгүй гэж үү? - Эрүү үүсгэнэ гэсэн. Ер нь бид маш их гомдолтой байгаа. - Нутагтаа зодуулж байгаа та нарыг хараад гудамжинд яваа монголчууд юу гэж байх юм бэ? Тэднээс тусламж авахгүй яасан юм... - Наад хужаа нараа алаад өгөөч гэж байсан хэдий ч нэг ч хүн ирж туслаагүй л дээ. Ер нь энэ хавь хятад хороолол гэдэг шиг л болчихсон. Зөвхөн энэ хажуугийн байранд л гэхэд л 5 хятад хоолны газар байна шүү дээ. Тэнд дан хятадууд ирдэг юм. Манай хажуу талын барилга дээр ч хятад ажилчид бий. Тэгээд л тэд гадуур бааж, шээнэ. Хүн амьтан руу чулуу шиднэ. Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чинбат: Төрсөн өдөр тэмдэглэсэн гэсэн Баруун дөрвөн зам дээр “Голомт хотхон”-д гарсан хэргийн талаар тодруулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэг дээр өчигдөр очиход хэргийн гол эзэд болох дөрвөн хятад иргэн, орчуулагчтайгаа ирээд байцаалт өгч байлаа. Уг хэргийг шалгаж буй тус дүүргийн V хорооны хэсгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чинбаттай уулзлаа. - Тэр өдөр чухам юу болсон юм бэ? - Нэг их сүртэй юм болоогүй. Хохирогч гэгдэх нэг эмэгтэй “барилга дээр ажиллаж байгаа хятад иргэд чулуу шидээд байна” гэсэн дуудлага өгсөн юм билээ. Энэ дагуу
1660 тавдугаар хорооны жижүүрийн үүрэг гүйцэтгэж явсан хоёр цагдаагийн ажилтан очоод зохицуулахыг оролдоход тэдний шаардлагыг биелүүлээгүй юм билээ. Иймд тэр дөрвөн хятад иргэнийг тэр өдөр нь эрүүлжүүлэх байранд хонуулсан. Ямар ч байсан бид хэргийг шалгаж байна. - Цагдаа зодуулсан гэсэн үнэн үү? - Цагдаагийн ажилтан бэртэж, гэмтсэн зүйл үгүй. Хэрэв гэмтсэн бол гомдол гаргах ёстой гэдгээ мэднэ шүү дээ. Мэдээж түлхэх, татаж чангаах зэргээр биед хүрсэн байж магадгүй юм. - Тэдгээр хятад иргэд юу гэж мэдүүлж байх юм... - Бид гудамжаар яваа хүмүүсрүү чулуу шидээгүй, хотхоны хамгаалалтын ажилтан монгол хүн шидсэн байх гэж байгаа. Харин ажлаасаа буусны дараа согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээсэн. Төрсөн өдөр тэмдэглэсэн гэж байгаа. - Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдэх бол? - Танхайрсан гэж үзэж байгаа болохоор захиргааны хэргээр л шийдвэрлэх болов уу? ямар ч байсан энэ хятад иргэд торгууль хүлээх байх. Хамгийн гол нь анх дуудлага өгсөн хохирогч гэгдэж байгаа эмэгтэй алга болчихсон. Огт ирэхгүй байна шүү дээ. Түүнтэй ярилцсаны дараа “Голомт хотхон”-ы хажууханд нь ажиллаж байгаа “Хүч” зам ангийн ажилтнуудтай уулзахад “Хятадууд да да да хашхиралдаад л бөөн юм болсон. Тэдний дараа УАЗ-469 маркийн машинтай цагдаа нар ирсэн” гэлээ. Тэр орой Мөнхбат, Цогтгэрэл гэдэг цагдаагийн ажилтнууд үүргээ биелүүлж явсныг олж мэдлээ. Тэдэнтэй уулзахыг хүссэн боловч “Өнөөдөр жижүүрээсээ буусан. Амарч байгаа” гэсэн хариу сонссон юм. “1960-аад оны үед хятад, монголчуудын хооронд бүлэг зодоон үүсэх нь тун их байсан шүү дээ. Хятадууд олшроод ирэхээрээ л ийм явдал болдог. Тэр үед олон цагдаа зодуулсан, гэмтсэн” хэмээн цагдаагийн нэгэн хариуцлагатай ажилтан хэлсэн юм. Тэгээд ч манай оронд амьдарч, ажиллаж байгаа гадаадын иргэдээс ихэвчлэн хятад, солонгосчууд гэмт хэрэг үйлддэг гэж сонсогдлоо. Ер нь дээрх мэт явдал нь гадаад иргэдийг хилээр оруулах явдал нь маш замбараагүй болсонтой яалт ч үгүй холбогдоно. Тэдний (гадаадын иргэдийн)хаана юу хийж, хэчнээн жил амьдарч байгааг мэдэхээ байчихсан нь туйлын үнэн. Хятад иргэдийг өдүүлсэн гэх өнгөрсөн, баларсан хэргүүдийг нэмж сөхөхөө болоё. Ямар ч байсан сүүлийн үед дундад улсын иргэд хэрэг өдүүлэх нь олширлоо. Гэхдээ одоо чинь 60- аад он биш шүү дээ. С.Содбаатар. Өдрийн сонин. 2005.08.23.№201(2022) Монгол-Хятадын ШУТ-ийн үзэсгэлэн нээгдлээ Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон манай орны хамтын үйл ажиллагааны хүрээнд зохиогдож буй үзэсгэлэн яармаг Шинжлэх Ухаан Мэдээллийн Үндэсний Паркад өчигдөр эхэллээ. Үзэсгэлэнг БСШУЯ, БНХАУ-ын ӨМ-ын Шинжлэх ухаан техникийн танхим, Монгол улсын Шинжлэх Ухааны Технологийн сангаас зохион байгуулжээ. Уламжлалт эм, Эмнэлэг, Сэргээгдэх эрчим хүч, Мэдээлэл, холбооны технологи, Газар
1661 тариалан, МАА, Шинэ техник, технологи гэсэн зургаан чиглэлээр явагдаж байгаа энэхүү үзэсгэлэн хоёр орны шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дүгнэх, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, хоёр орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр дүн ба шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах зорилготой аж. Үзэсгэлэнд Монголын 13 байгууллага, Хятадын талаас 20 байгууллага оролцож байгаа юм байна. ӨвөрМонгол өнөөдөр 23.755.400 хүн амтай. Монгол, Хятад, Дагуур, Эвенк, Орцон, Хотон, Манж, Солонгос зэрэг 49 үндэстэн ястантай. Нутаг дэвсгэрийн хувьд зүүнээс баруун тийш 2400 гаруй км, хойноос урагшаа 1700 гаруй км ба хилийн урт нь 4221 км үргэлжилдэг аж. Өдрийн сонин. 2005.09.28.№233(2054) Манайх иоджуулсан давсаа бараг бүгдийг нь хятадаас авч байна Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй бол хэцүүдлээ гэсэн санаагаа илэрхийлж Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон энэ салбарын холбогдох байгууллагууд мэдээлж байсан. Чухамдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох барилгын арматурыг манай нийслэлд байрлах Хятадын жижиг үйлдвэрүүд дуурайлган хийж зах зээлийг нь эзэлснийг тайлбарлан хүргэсэн юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр арматур үйлдвэрлэх бүх хүчин чадлынхаа тал хувийг ашиглан үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ манай улсын зах зээлийн нийт эргэлтийг хангах бололцоотой гэсэн баримт бий. Гэтэл тэрхүү үйлдвэрийн бас тал хувийг нь Хятадын үйлдвэрлэгчид булаан авсан байна. Тэгвэл дахиад үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хөгжүүлье гэхээр жишээг “Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. 2002 онд Нью-Иорк хотод НҮБ-ын дэлхий дахины хүүхдийн асуудлаарахи дээд хэмжээний уулзалт болсон. Эндээс гарсан гурван том зорилтын нэг нь 2005 он гэхэд дэлхий нийтээрээ иод дутлын эмгэгээс ангижрах явдал байсан юм. Тийнхүү мөн оны арваннэгдүгээр сард манай улсын үндэсний чуулган болж зөвлөмж боловсруулснаар орон нутагт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөр хэрэгжсэн цагаас эхэлж, эх орны давсны орд бүхий 20 газрыг түшиглэн үйлдвэр байгуулсан юм билээ. Болж өгвөл аймаг бүрт нэг үйлдвэр байгуулах бодолтой эхэлжээ. Уг нь ийм олон үйлдвэр зах зээлээ булаацалдмаар юм гэмээр. Гэтэл өнөөдөр манай улсын жилийн 9000 тх иоджуулсан давсны хэрэгцээний дөнгөж есөн хувийг эх орны үйлдвэрүүд хангаж байгаа гэнэ. Үлдсэнийг нь буюу бараг бүх хэрэгцээг урд хөрш хангаж байгаа нь судалгаагаар гарчээ. Гэтэл иоджуулсан давс хэрэглэх үндэсний хөтөлбөр хэрэгжихийн өмнөхөн туршлага судлахаар Хятадын давс үйлдвэрлэх газруудаар явж байж. Тэднийх хиймэл усан санд давс тарьж, түүнийгээ иоджуулан их хэмжээний бүтээгдэхүүн гаргаж байгааг үндэсний багийнхан явж нүдээрээ үзсэн нь бий. Иймэрхүү замаар “төрөх” бүтээгдэхүүнээрээ эх орноо хангаад зогсохгүй манай хэрэгцээний 90 хувийг хангадаг байх нь. Дахиад л хэдэн орны хэрэгцээ хангадаг юм билээ. Гэхдээ Хятадын үйлдвэр өөрийнхөө улсад буюу дотооддоо, хөгжингүй оронд, буурай оронд гэсэн ангилалаар хөгждөгийг тайлбарлах жишээ бас мундахгүй. Бодвол буурай оронд зориулсан давсыг хиймэл усан санд тарьж үйлдвэрлэдэг биз. Энэ давснаас манай импортлогчдын
1662 зөвхөн нэг нь өнөөдөр 2000 тн-ыг аваад дарчихсан тухай үндэсний хөтөлбөрийнхөн “хуучилж” байна. Ийнхүү урд хөршөөс авч байгаа хэрэгцээгээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох талаар бодлого бололвсруулах нь тун чухал асуудал болоод байгааг хэлэлцсэн. Хамгийн гол нь манай улс давсны 100 орчим орд газартай байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ өөрсдөө хэрэглэх боломжтой. Энэ үеэр Завхан аймгийн давс үйлдвэрлэгч Г.Амгалантай уулзав. Завхан аймгийн давсны үйлдвэрийг “Сант маргад” суманд байгуулсан юм байна. Тус сумын Дэвтээр нуурын давсны ордыг түшиглэжээ. -Иод дутагдалтай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд танай үйлдвэр байгуулагдсан уу? -Манайх өмнө нь сумандаа Дэвтээр нуурынхаа орд газраас олборлон боловсруулан худалдаалах байдлаар ажиллаж байсан л даа. Үндэсний үйлдвэрлэл нь энэ л улиралын чанартайгаар дархан мужаан, малын түүхий эд боловсруулан худалдаалах гээд олон ажил эрхэлж байсан. Үндэсний хөтөлбөрт багтаад улсынхаа зах зээлд хэрэгцээтэй, дэлхий нийтээр хамгийн их хэрэглэх шаардлагатай болоод байгаа энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн. Байгуулагдсан жилдээ буюу 2003 онд 35 тн иоджуулсан давс зах зээлд нийлүүлсэн. Техник, тэжээлийн зориулалтаар 781.8 тн-ыг үйлдвэрлэсэн. Дараа жил нь 107.3 тн иоджуулсан давс, энэ оны эхний есөн сарын байдлаар 90 тн давс зах зээлд борлуулаад байгаа. Одоо иоджуулж, техник, малын тэжээлийн зориулалтаар боловсруулах 2000 тн давсны нөөцтэй байгаа. -Байгалийн түүхий давсыг хэдийд авдаг вэ? нэгэнт засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтын хувьд жижиг нэгжид явагдаж байгаа үйлдвэрлэл болохоор суманд тань хүмүүс ажлын байртай болсон байх уу? -Давсыг тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1 хүртлэх хугацаанд олборлож нөөцөлдөг. Уг нь дөрөв, аравдугаар сард авсан давс яг болц нь гүйцсэн байдаг гэдэг. Дулаахан жил бол арваннэгдүгээр сарын 10-д хүртэл олборлоно. Ингэж давс шүүж авахад олборлох хугацаанд нь 20-25 хүн ажилладаг. Яг зургаа, долоо, наймдугаар сардаа бол оюутнууд их ажиллана. Нэг тн давс олборлоход 2280 төгрөг гэж үнэлдэг. Нэг хүн өдөртөө дунджаар тав орчим тн давс олборлочихно оо. Харин боловсруулах хэсэгтээ бол найман хүн тогтмол ажилладаг. Манай үйлдвэр давсны ордныхоо дэргэд байрлаж өвөлдөө сумын төвдөө гэр барьж ордог. Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ хамрагдах гээд ажилчдын гэр бүлдээ тавих анхаарал ихэсдэг үе гэж болно л доо. Тэглээч хөдөөд дулааны асуудал хүнд байдаг. Боловсруулсан давсаа байгалийн аргаар хатаах гээд хүндрэл их л дээ. Ер нь зун дулааны улирал түшиглэж үйлдвэрлэлээ явуулдаг. -Танай иоджуулсан давсыг хүнсний хэрэглээний шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болох уу. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг ч манайхан өөрсдийнхөө үйлдвэрлэлд ямар нэгэн доголдол гаргаж магадгүй мэднэ гэсэн хандлага элбэг? -НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Азийн хөгжлийн сангаас хамтарсан хөтөлбөрийн хүрээнд бидэнд иоджуулсан давс үйлдвэрлэх сургалтын журмаар арга, технологоо олж авсан. Энэ дагуу л ажиллаж ирлээ. Гэхдээ давс үйлдвэрлэлийн байдлыг хэлэлцэх саяын уулзалтын үеэр
1663 зарим нэг доголдсон юм яригдаж байна л даа. Үйлдвэрлэсэн давсаа шалгах тест нь зарим тохиолдолд шаардлага хангахгүй ажиллаж ирж. Одоо бүх үйлдвэр бүтээгдэхүүнээ боловсруулахын тулд аймгийнхаа мэргэжлийн хяналтын газар шалгуулдаг байхаар болсон. -Бүтээгдэхүүнээ хаана нийлүүлдэг вэ? Иод дутагдлаас ангижрах хөтөлбөрийн хүрээний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ түгээр ямар системтэй байдаг юм бэ? -Манайх Архангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Ховд, Улаанбаатарт гээд аймгаа бас голчлон хангах үүрэгтэй. Нийлүүлдэг газартаа хүргэж өгөх нь харьцангуй хэцүү л дээ. Ганцхан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт манайх өөрсдөө хүргэж өгдөг. Бусад газар бол ирж авдаг. Өдрийн сонин. 2005.10.17.№249(2070) Манай боксчдын тулаан дуусчээ БНХАУ-ын Мианьян хотноо сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах XIII тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй 79 орны 400 гаруй боксчны дунд Монголын найман тулаанч бий. Харамсалтай нь манай ширэн бээлийтнүүд маань өрсөлдөгчдөө дийлэлгүй тэмцээний рингий гадаа үргэлжлүүлэх болжээ. Тэдний тэмцээнд хэрхэн оролцсоныг товч дурдвал: -48 кг-д 28 боксчин өрсөлдсөн юм. Манай П.Сэрдамбатай эхний даваанд өрсөлдөх байсан Италийн Альфонсо Пинто рингэнд гарч ирээгүй тул тэрээр шууд ялалт авчээ. Хоёрдугаар тойрогт П.Сэрдамба Унгарын Паль БЕдакт оноогоор ялагдсан байна. Харин 51 кг-д 39 боксчин орсоноос Э.Бадар-Ууган эхний тойрогтоо Беларуссийн Батомунко Ванкеевтэй нударга зөрүүлэх оноолт таарч хожигдлоо. Тэмцээний 54 кг (36)-д О.Батхүү Австралийн Натан Ди Карлог хожоод Кубын алдарт боксчин, олимп, дэлхийн аварга Гильермо Ригондо ялагдсан байна. Мөн 57 кг-ийн жинд Б.Содгэрэл маань бусдаасаа түрүүлж рингэнд гарсан юм. Тэрээр тэгшитгэлийн тойрогт Унгарын Миклош Варгаг илт давуу ялсан бололвч II тойрогтоо Хятадын Ли Янд 8:25 оноогоор дийлдлээ. Олон улсын хэмжээний мастер 60 кг (39)-д ДАШТ-ий V байрын шагналт У.Мөнх-Эрдэнэ ОХУ-ын залуу тамирчин Хабиб Алахвердиевтэй тулалдаж учраагаа барсангүй. 64 кг (44)-ийн тэгшитгэлийн тойрогт Б.Баянмөнх Аргентинийн Карраско Гемерсиндог дийлээгүй байна. Харин 69 кг (46)-ийн Д.Отгонбаяр Канадын Адам Трупишт, 75 кг (40)-ийн Г.Бадрах Ирландын Даррен Сутерлэндэд тус тус ялагдан тэмцээнээ дуусгалаа. Өдрийн сонин. 2005.11.18.№278(2099) Хятадын зээлийг авахаас татгалзав Дэд бүтцийн, Эдийн засгийн болон төсвийн байнгын хорооны хамтарсан уралдаан болж Хятадын талаас өгөх 300 сая ам/ долларын зээлийг авахаас гишүүд болгоомжиллоо. 300 сая ам/ долларын 20 хувь буюу 60 сая ам/ долларыг манай Засгийн газар баталгаа гарган зээлж авах , энэ тухай маргаан мэтгэлцээн гарвал үүнийг Англи улсын шүүхээр шийдүүлэх,
1664 үлдэх 24 сая ам/ долларыг манайд байгаа Хятадын аж ахуйн нэгжүүдэд зээлэх гэрээ юм байна. Харин энэ үлдэгдэл дээр маргаан мэтгэлцээн үүсвэл БНХАУ-ын хууль дүрмээр шийдвэрлэх юм байх. М.Энхсайхан гишүүн “60 саяын чинь баталгаа хүний зээл авах мөнгө гаргаж өгөөд байгаа баталгаа юм биш үү гэж байлаа. Э.Бат-Үүл гишүүн “Би энэ зээлийг бүр анхнаасаа л эсэргүүцэж байсан. Манай Засгийн газар энэ мөнгөө юунд зарахаа товлоогүй байж авах гээд зүтгээд байгаа. Энэ зээл бол улс төрийн зээл гэж би үзэж байна. Хуучин шилжих рублийн зээл гэж яг ийм зээл байсан. Оросын өчнөөн аж ахуй нэгжүүд Монголд үйл ажиллагаа явуулахад зориулж тэднээс зээл аваад л өгөөд байсан. Сүүлдээ яасан манайд л өр болон үлдсэн шүү дээ. Тэгвэл энэ зээл түүн шиг нөгөө Сот-1,2,3 гэдэг шиг Хятадын баахан барилгын компанитай үлдэх зээл юм”гэлээ. З.Энхболд гишүүн “Энэ гэрээний хариуцлага тооцох арга нь өөр юм. Нэг нь Англи улсын шүүхээр нөгөө нь Хятад улсын шүүхээр шийдэх зээлийг хооронд нь салгаад хоёр зээл болгох хэрэгтэй юм шиг байна. Бид зөвхөн 60 саяа аваад үлдсэн 240 саяыг Хятадуудад өгье” гэлээ. Энэ гээрийн хууль батлагдсангүй. Гэнэтхэн яагаад хуулийн төслийг хэлэлцэх болов оо гэвэл манай Ерөнхийлөгч Н.Энхбаяр ойрмогхон БНХАУ-д айлчлахтай холбоотой юм болов уу гэсэн Өдрийн сонин. 2005.11.23.№282(2103) Бээжин хотод хүрэлцэн ирэв БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тэргүүн хатагтай О.Цолмон нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Шоуду” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд У.Давэй, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Гао Шумао нарын албан ёсны хүмүүс угтан авав. Ерөнхийлөгчийг онгоцны буудалд түр саатах үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд У.Давэй бараалхаж, Хятад оронд тавтай морилон саатахыг ерөөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал хоёр талын сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч% тэргүүн хатагтай О.Цолмон нарыг БНХАУ-д төрийн айлчлал хийхэд УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн ЗТАЖ-ын сайд, Монгол-Хятадын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Түлш, Эрчим хүчний сайд Т.Очирхүү, УИХын гишүүн, УИХ дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн дэд дарга Б.Мөнхтуяа, УИХ-ын гишүүн Р.Раш, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт нарын зэрэг албан ёсны төлөөлөгчдийн хэсэг, ажлын хэсэг, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийнхэн гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг дагалдан ажиллаж байна. Өдрийн сонин. 2005.11.29.№287(2108) Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзалдав
1665 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин хотод томоохон хэвлэл, мэдээлэлийн байгууллагуудын хүсэлтээр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчин зэрэг асуудлуудаар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өглөө. Энэхүү хэвлэлийн бага хуралд 51 орны дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, гадаадын 18 хэвлэл, мэдээллийн агенлагийн 32 сурвалжлагч оролцсон байна. Ерөнхийлөгч Н.Энбаяр БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар хийж байгаа төрийн айлчлалынхаа талаар товч танилцууллаа. Ерөнхийлөгч айлчлалын үеэр байгуулсан Монгол, Хятадын хилийг хоёр дахь удаа хамтран шалгасан тухай, Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын протокол, Монгол улс, БНХАУ-ын хилийн зурвасын газрын зураг, Монгол улсын засгийн газар БНХАУ-ын экспорт, импорт банкны хоорондын 300 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, төмөр зам, эрчим хүч, боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Хэвлэлийн бага хурлын дараа Монгол Улсын ЭСЯ-нд “Монголын аялал жуулчлалын мэдээлэлийн төв” нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. Өдрийн сонин. 2005.12.02.№290(2111) Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт дээр хэлсэн үг Шанхай хот 2005 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Энэ танхимд хуран цугларсан Монгол, Хятадын бизнес эрхлэгчид та бүгдийн амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд БНХАУ-д анх удаагаа төрийн айлчлал хийж байна. Айлчлал хоёр талын хүчин чармайлтын дагуу амжилттай болж байна. Энэхүү төрийн айлчлалын үеэр хоёр орны ажил олгогч, хөрөнгө оруулагч Та бүхэнтэй Дорнын сувд хэмээн алдаршсан олон улсын санхүү бизнесийн төв болсон Шанхай хотноо уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Монгол улс БНХАУ-тай төр, засгийн өндөр дээд түвшинд харилцан айчлалыг тогмолжуулж “сайн хөршийн харилцан илтгэлцсэн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх зорилт болгож байгаа билээ. Энэхүү түншлэлийг бодит үйл хэрэг тодорхой, харилцан ашигтай үр дүнд хүргэх ажил юуны түрүүнд ажил хэрэгч хүмүүс та бүхнээс ихээхэн хамаарна. Ноёд хатагтай нар аа. Монгол улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд зах зээлийн харилцаанд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө бодлого хэрэгжүүлж ирлээ. Чингэхдээ бид эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар эрчимтэй, тогтвортой хөгжлийг бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, “экспортын баримжаатай үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх, худалдаа, эдийн
1666 засгийн чөлөөт бүс, аж үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын эдийн засаг гадаад худалдаанаас ихээхэн шалтгаалдаг учир дэлхийн худалдааны үндсэн чиг хандлагын дагуу чөлөөт худалдааны нийтлэг зарчимд тулгуурласан харилцан үр ашигтай гадаад худалдааг хөгжүүлэх, худалдааны гол түнш орнуудтай таатай нөхцөлийг тохирох. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний гадаад зах зээлийг тэлэн өргөжүүлэх нь манай улсын худалдааны бодлогын чухал зорилт болж байгаа юм. Монгол улс 1997 ДХБ-д элсэн орсноор худалдааны харьцангуй чөлөөт бодлого явуулж байна. Гадаадаас оруулж буй бүхий л бараанд 5 хувийн импортийн татвар нээгдүүлж байна. Монгол Улс аливаа импортийн квот ноогдуулдаггүй экспортын татвар бараг үгүй болсон, гадаад худалдааны лицензийг эрс цөөлсөн орон юм. Өнгөрсөн гуравдугаар сард Женев хотноо ДХБ-ны гишүүн орнууд манай худалдааны бодлогыг хэлэлцэж, улмаар Монгол Улс худалдаа хөрөнгө оруулалтын талаар харьцангуй либериал бодлого баримталж байгааг хүлээн зөвшөөрч үнэлэн дэмжсэн. Нэг үгээр хэлбэл худалдаа арилжаа өргөжүүлэх таатай орчин манайд бий болсон гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс өөрийн худалдаа, эдийн засгийн орчинг сайжруулах илүү сонирхол татахуйц хэмжээнд хүрэх үүднээс Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интерацийн үйл явцад идэвхтэй оролцох бодлого баримталж байна. Энэ хүрээнд Монгол Улс АПЕК-т нэгдэж орох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү нэр хүндтэй, нөлөө бүхий байгууллагын гишүүн орнууд түүний дотор БНХАУ Монгол Улсыг АПЕК-т элсэхийг дэмжиж байгаа нь бидэнд хөгжлийн сайхан бололцоо олгоно гэж найдаж байна. Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмждэг орон. Монгол Улсын өнөөгийн мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу тогтвортой байдлын гэрээ байгуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад гаалийн тариф, НӨАТ орлогын татвар зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг олгож байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчдээ, Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад БНХАУ сүүлийн зургаан жилд тэргүүлэх байр суурь эзэлж байгааг энд дурдахад таатай байна. 2005 оны эхний 10 сарын байдлаар БНХАУ манай гадаад худалдааны нийт эргэлтийн гуравны нэг, гадаадын хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг эзэлж байна. Хятадтай хийж буй худалдаанд манай экспорт давамгайлдаг. Гэвч бүтцээр нь харж үзвэл Монгол Улс мал аж ахуйн гаралтай түүхийн эд боловсруулсан бүтээгдэхүүн ноолуур арьс, уул уурхайн түүхий эд баяжмал экспорлогдож хятадаас өргөн хэрэглээний болон барилгын материал, мэдээллийн дэвшилтэд технологи бусад тоног төхөөрөмж импортолж байна. Иймд бид цаашид Хятадын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг болох зорилт тавьж байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн олон салбарт, нэн ялангуяа уул уурхай дэд бүтцийн салбарт, нэн ялангуяа уул уурхайн дэд бүтцийн салбарт эрчимтэй хөгжиж, бодит үр дүнгээ өгч байна. Тухайлбал БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт Төмөртээн цайрын орд газрыг ашиглан уулын баяжуулах үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарт нүүрс, төмөрийн хүдэр олборлох, “Мянганы зам”-
1667 ын хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга угсралтын ажил хийх, газрын тосны хайгуулын чиглэлд аж ахуйн байгууллагууд оролцох зэрэг хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна. БНХАУ 2001 онд ДХБ-д нэгдэн орохдоо хүлээсэн үүрэг, амлалтаа 2008 он гэхэд бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад бид талархаж байна. Хятад улс зах зээлээ нээж чөлөөт зарчимд шилжихийн хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг илүүтэйгээр татах боллоо. Хятадад хөрөнгө оруулалт түлхүү орж, үйлдвэрлэл, үйлчилгээ тэлж бизнес буцалж байгааг бид ажиглаж байна. Бизнесийн энэхүү “эерэг урсгал”-ын давалгаа нь манайд ч удахгүй түрлэг өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Манай хоёр орон ДХБ-ын гишүүн болсон нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах өргөн боломж нээж байна. Өдрийн сонин. 2005.12.05.№291(2112) Жуулчдыг хэрхэн татах талаар ярилцав Ирэх жил Хятад улс 60 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ. Хэдий манай улсад ирж буй жуулчдын тоо жилээс жилд 15-20 хувиар өсч байгаа ч дээрх тоотой харьцуулахад өчүүхэн иймд ирэх жил Хятад ирэх жуулчдын анхаарлыг Монгол, Сибирь рүү хэрхэн татах талаар өчигдөр, зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү ОХУ-ын Иркутск мужийн албан захирагч А.Г.Тишаниныг хүлээн авч уулзах үеэрээ ярилцлаа. Мөн сайд Г.Батхүү “Саяхан МИАТ- ийн онгоцоор Корейн эйрийн онгоцоор МИАТ-ийн билеттэй зорчигч, зорчих гэрээ хийгдсэн. Ингэснээр АНУ руу хямд зардлаар нисэх боломж бий боллоо. Иймд Корейн эйр МИАТ-ээр дамжуулан Монгол болон Эрхүүд АНУ-аас ирэх жуулчин нэмэгдэх боломж бий болж байгаа Монгол болон Эрхүүд АНУ-аас ирэх жуулчин нэмэгдэх боломж бий болж байгаа” гэж уулзалтын үеэр хэлж байлаа. Харин Эрхүү мужийн албан захирагч агаарын тээвэр, жуулчны нислэг болон галт тэрэгний хувиарын талаар тодорхой саналыг манайд тавьж хамтран ажиллахыг хүсэв. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох Хөвсгөлийн Ханх, Эрхүүгийн Мондын хооронд жуулчид зорчих ч асуудлыг ч хөндөж байлаа. Улмаар энэ сард Монголын аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид Эрхүү хотын аялал жуучлалын үйл ажиллагаатай танилцах болжээ. Өвлийн аялалын хэрхэн хөгжүүлэх талаар туршлага судлах юм байна. С.Сод. Өдрийн сонин. 2005.12.07.№293(2114) Нэг тэрбум төгрөгтэй Хятад иргэнийг саатуулав -Төрийн томооохон албан тушаалтанд хахуул болгон өгөх гэж байсан бололтойЭнэхүү хэмжээний мөнгийг Монголын томоохон тушаалтанд хахууль болгож өгөхөөр зэхэж байсан тухай мэдээлж байна. Юутай ч БНХАУ-ын дөрвөн иргэнийг Ард кино театрийн хажууд байрлах вальют арилжааны цэгт нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний юанийг солиулах гэж байхад нь Улсын мөрдөн байцаах газрынхан өчигдөр саатуулжээ. Хятад иргэдийн хөлөглөж явсан УБУ 53-29 дугаарын Ланд круйзерээс боодол боодолтой юань ам.долларыг хураан авсан байна. Цагдаагийн газар саатуулагдаад буй дээрх иргэд манай улсад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зорилготой түр зорчих визээр жилийн өмнө ирсэн гэнэ. Тэд манай улсад 15 тэрбум
1668 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлж байгаа аж. Газар худалдаж авахаас эхлээд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмж худалж авсан гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан тухайгаа ярьж байна. Танай улсад хөрөнгө оруулалт оруулж л байвал ямар хэмжээний бэлэн мөнгөтэй явах нь хэнд ямар хамаатай байна аа гэж энэ хэрэгт холбогдолтой нэгэн хятад иргэн толгой сэгсрэн шогширч байсан юм. Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр тэднийг цагдан хорих эсэх нь тодорхойгүй байв. Юутай ч улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд орой болтол тэднийг орчуулагчийнх нь хамт өрөөнд байцаасаар байсан юм. Их хэмжээний вальютыг хилээр нэвтрүүлэхдээ албан ёсны бүртгэлд оруулаагүй хууль бусаар орж ирсэн гэх мэдээлэл бий. Цагдаагийнхны таамгаар дээрх валютыг төрийн албан тушаалтанд хахуул өгөх зорилгоор авч явсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Ийнхүү авилгалын томоохон сүлжээнээс цагдаагийнхан атгав бололтой. Б.Саруул. Өдрийн сонин. 2005.12.17.№302(2123) Холын садангаас ойрын хөрш тустай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гао Шумао өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяртай уулзлаа. Элчин сайдын хувьд ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд түлхүү анхаарч, цаашид Улаанбаатар хотыг Хятадын хотуудтай, харилцан ашигтай хамтран ажиллах бололцоог хангаха илэрхийллээ. Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын баг ирэх оны дөрөвдүгээрисардиажлаа эхлэх болсныг элчин сайд хотын даргад танилцуулав. Мөн Хятадын тал ус, салхины нөөцийг ашиглах хамтарсан Эрчим хүчний компанийг байгуулах сонирхолтой байгаа гэнэ. Улаанбаатар хотыг Хятадын Хөх хот, Тяньжин зэрэг хоттой эдийн засгийн харилцааг өргөжүүлж, хамтарч ажиллах талаар Хятадын ЭСЯ мэдэгдсэн байна. Б.Одмаа. Өдрийн сонин. 2005.12.28.№311(2132) Орос, Монгол, Хятадын наян гоо охид өрсөлдлөө Хөрш зэргэлдээ орнуудын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн саяхан БНХАУ-ын Манжуурт болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, ОХУ, Хятад гэсэн гурван орны 80 гаруй гоо бүсгүй оролцсон байна. Энэ удаад эх орноо төлөөлж оролцсон мисс Н.Уянга, Г.Гантуяа нар тэмцээний II III дугаар байрт шалгарчээ. Уянгаа мисс 2004 онд зохиогдсон “Монголын сайхан бүсгүй” уралдааны “Зэс-Эрдэнэ” өргөмжлөлт харин Г.Гантуяа саяхан Улаанбаатар хотноо зохиогдсон “Улаанбаатарын мисс-2005” тэмцээний “Үзэсгэлэнт гоо” өргөмжлөлийг тус тус хүртсэн билээ. Энэ сарын 21-26ны хооронд зохиогдсон олон улсын тэмцээнд манайхаас “Монголын сайхан бүсгүй”, “Улаанбаатарын мисс” тэмцээний эзэд оролцлоо.
1669 Г.Гантуяа хэлэхдээ “Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн бидний хувьд, Хятадын газар нутагт хөл тавьсан тэр мөчөөс эхэлсэн гэж хэлж болно. Тодруулбал, шүүгчид бидэнтэй танилцах үеэс л биеэ авч явах байдал, алхаа гишгээ бүхэнд хяналт тавьж эхэлсэн. Шалгаруулалт үндсэндээ хэд хэдэн төрлөөр явагдсан байна. Тухайлбал, үндэсний, чөлөөт, гоёлын даашинз өмсцгөөжээ. Тэргүүн байрын шагналыг ОХУ-ын гоо бүсгүй Кристина хүртсэнд маш их баярлаж байна. Кристинатай дотно найз нөхөд болцгоосон. Хөрш зэргэлдээ орнуудтай хамтран гоо бүсгүй шалгаруулах энэ удаагийн тэмцээн улс орны цаашдын харилцаа холбоонд сайнаар нөлөөлөх байх. Мисс болох хүсэлтэй Монголын гоо охидод хандаж хэлэхэд, мисс нь тухайн орны нүүр царай болдог тул бусдыг сайн сайханд байлдан дагуулж хэн нэгэнд хар муу саналгүйгээр, гэгээлэг бүхнийг харж аз жаргалыг өөр өөртөө амьдрахын тулд хичээж хөдөлмөрлөж яваарай гэж хэлмээр байна. Өнгөрч буй он миний амьдралд шинэ алхмыг бий болгосон. Нийгэмд сайн үйлс бүтээхийн тулд өөрийгөө илүү их бэлдэх болно” гэв. Дашрамд сонирхуулахад энэхүү тэмцээнд оролцсон гурван орны хацар гоо охидод шалгаруулалтын явцад олон хөгтэй явдал тохиолдсон байна. Тухайлбал, Өвөрмонголын хөтлөгчид Орос болоод Монгол охидын нэр хувийн дугаарыг буруу хэлсний улмаас оролцогчид учраа олохоо больж тайзны ард багагүй бужигнасан юм байх. Нөгөөтэйгүүр гоо үзэсгэлэнгээ хадгалж явах нь тэдний хувьд өндөр босго байсан бололтой. Учир нь тэд Хятадын халуун ногоотой хоолноос ихэд цэрвэж байсан талаар ОХУаас уригдаж оролцосон охид Өвөрмонголын “Одон” телевизорт өгсөн ярилцлагандаа дурдсан байсан. Өдгөө охид Христийн төрсөн өдөр буюу зул сарын баярыг хамтдаа тэмдэглэсэн явдлыг насан туршдаа дурсаж явах болно хэмээж байв. Мөн тэд реалитик шоунд оролцогчдын адил нэгэн гэр бүл болж, нэгэн дээвэр дор долоо хоног амьдрахдаа бие биенийхээ хэлийг ойлгохгүй, зарим үе дохио зангааг хүртэл хэрэглэсэн гэнэ лээ. Гагцхүү тэдэн дундаа Монгол охид хэлний бэрхшээтэй тэр бүр тулгараагүй гэсэн. Тэдний хувьд орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байсан нь тун ч их хэрэг болсон юм байх. Ч.Анна. Өдрийн сонин. 2005.12.31.№313(2134)
1670 2006 он Өдрийн сонин Бээжингийн олимпийн бэлэг дурсгалыг монголоос бэлтгэнэ. Ийм этгээд аян өрнөсөн нь Дорноговь, Дундговь, Өмнөговийнхныг бужигнуулж орхисон байна. Сайндаа ч биш 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох зуны олимпийн тосгоны тохижилт, бэлэг дурсгалын зүйлийг дээрх нутагт байдаг чулуужсан модоор урлах гэснээс тэр гэнэ. Ямар нэгэн чамин дүр төрхтэй ширхэг тийм модыг 700-1000 юаниар худалдан авч буй цаад эзэд нь хятад иргэд юм байна. Говьчууд ийнхүү малдаа биш чулуужсан модонд хамаг анхаарлаа тавих болжээ. (Г.Мөнх) Өдрийн сонин. 2006.03.08. №058(2192) Лхагва Хятад ардын дээд шүүхийн дарга айлчилж байна Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэрийн урилгаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дарга, Хятадын тэргүүлэгч их шүүгч эрхэмсэг ноён Шао Ян тэргүүтэй төлөөлөгчид хоёр хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийж байна. Өчигдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэр болон Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дарга, Хятадын тэргүүлэгч их шүүгч Шао Ян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын шүүхийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, улмаар хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ уулзалтын дараа уригдсан төлөөлөгчид Нийслэлийн шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм. Төлөөлөгчдийн баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Франц, Герман, ОХУ, Монголд айлчилж байгаа юм байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дарга, Хятадын тэргүүлэгч их шүүгч Шао Ян тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын дарга Ц.Нямдорж нарт бараалхана. Мөн төлөөлөгчдийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг нар хүлээж авч уулзах юм. Дашрамд дурдахад, БНХАУ 180000 шүүгчтэй, дөрвөн шатны шүүхтэй аж. Тэд шүүгчдийнхээ цалин хангамжийг нэмэгдүүлж, шүүх, шүүгч нарынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр онцгой анхаардгаа хэлж байсан. Манай орны хувьд гурван шатны шүүхтэй, нийт 429 шүүгчтэй юм. (Н.Чимэг) Өдрийн сонин. 2006.04.06. №084(2218) Пүрэв БНХАУ-ын "Чайна металлург групп"-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
1671 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт БНХАУ-ын "Чайна Металлурги Групп”-ын барилгын чиглэл хариуцсан ерөнхийлөгч Жао Лижи бараалхлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар өнгөрсөн онд тус улсад айлчлал хийснээ дурдаад энэ айлчлалын үеэр эрчим хүч, авто зам, уул уурхайн чиглэлээр хоёр тал хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцаж тохиролцсон. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд тус корпораци өөрийн хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг хүслээ. Ноён Жао Лижи "Чайна Металурги Групп"-ын өнөөгийн үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Тус групп нь үндэстэн дамнасан корпораци бөгөөд хятадын хамгийн том 500 компанийн 41-рт бичигддэг, дэлхийн 30 орчим оронтой томоохон төсөл хэрэгжүүлэн, үйлдвэр барин хамтран ажиллаж байгаа юм байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин. №119(2253). 2006.05.11. Пүрэв Бээжин дэх элчингийнхэн мэдлэгийг нь өрсөлдүүлэв. Хятадын олон хотод сурч буй монгол оюутнуудын дунд "Мэдлэгээрээ өрсөлдье залуус аа" нэртэй тэмцээн болжээ. Манай Элчин сайдын яам ба "Сүлжээ" хэмээх компани хамтран ивээн тэтгэж арав гаруй оюутан сурагч хамрагдав. Өрсөлдсөн сэдэв нь Монголын гадаад бодлого, Хятадын сэргэн мандал, энэ хоёр орны найрамдалд оруулах хувь нэмэр, 800 жилийн ойг хэрхэн тэмдэглэх санал, "Бээжин-2008", Хятадын соёлын тухай мэдлэгийг нь сориход Тяньжинаас ирсэн Б.Отгонбаатар, Газрын тосны их сургуулийн Д.Алтанцэцэг, Хятадын ардын их сургуулийн Б.Сүмбэр нар эхний байр эзлэв. Цаашид энэ тэмцээнээ өргөжүүлж, уламжлал болгоно гэж Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Өдрийн сонин. №119(2253). 2006.05.11. Пүрэв Монгол-Тайванийн бизнесменүүдийн чуулга уулзалтад урьж байна 2006 оны VI сарын 6-10 өдрүүдэд Мишээл олон улсын үзэсгэлэн худалдааны төв дээр болох МҮХАҮТанхимаас жил бүр зохион байгуулдаг "ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Техник Технологи-2006" буюу "SME's Product and Technology 2006" Олон улсын хаврын үзэсгэлэн яармагт Тайванийн 18 компанийн төлөөлөгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцох тул сонирхсон хүмүүс үзэж сонирхоно уу. Үзэсгэлэнд хүнсний үйлдвэр, автомашины сэлбэг, хэрэгсэл, хийн шахуурга, мотор, генератор, бөс бараа, цүнх гутлын түүхий эд, материал, гар утасны сэлбэг хэрэгсэл, автомат тоглоом, гэр ахуйн хэрэгсэл, албан тасалгааны тавилга, боодлын цаас, гоёлын зүүлт, нүүр хумс арчилгааны зүйлсүүд, шошго, сав баглаа боодлын хэвлэх тоног төхөөрөмж, радио холбооны хэрэгслийн компаниудын төлөөлөгчид нар оролцоно.
1672 Мөн МҮХАҮТанхим болон Тайванийн Гадаад Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг/CIECA/хамтран 2006 оны VI сарын 5-ны өдрийн 09 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд Монгол-Тайванийн ажил хэрэгч хүмүүсийн 5-р чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтад Тайванийн худалдаа аж үйлдвэрийн төрөл бүрийн салбарын төлөөлөгчид оролцох тул сонирхсон хүмүүс V сарын 31-нээс өмнө МҮХАҮТанхимын Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Газрын 312501 утсаар бол 602 тоот өрөөнд биеэр ирж бүртгүүлнэ үү. Өдрийн сонин. №130(2264). 2006.05.22. Даваа Бүх Хятадын худалдааг дэмжих хорооны ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих салбар хороо. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран "Улаанбаатар-2006" Хятадын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон Хөрөнгө оруулалт, худалдааны бизнес уулзалтыг зохион байгуулна. Өдрийн сонин. №146(2280). 2006.06.07 Лхагва 24-р нүүр Шанхай хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНХАУ-ын Шанхай хотноо хүрэлцэн ирэв. Энэ өдөр Ерөнхийлөгч Хонгконгийн Фе-никс телевизийн "Дэлхийн удирдагчид" нэвтрүүлгийн зочноор оролцон Монгол Улсын өнөөгийн байдал, гадаад, дотоод бодлого, түүх, соёл, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд тус телевизийн сэтгүүлчийн асуусан өргөн сэдэвт асуултуудад хариулж дэлгэрэнгүй ярилцлаа. Хятадын олон улсын радиогийн сурвалжлагч Ерөнхийлөгчтэй уулзахдаа ШХАБ-д Монгол Улсын эзлэх байр суурь, хамтын ажиллагааны талаар асууж хариулт авав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар ШХАБ-ын ажиглагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын оройн зоогт оролцож дараа нь хамтдаа Хуанпу мөрнөөр усан онгоцоор аялан Шанхай хотын шөнийн байдалтай танилцав гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин. №154(2288). 2006.06.16. Баасан Шанхайн уулзалт эхэллээ. ОХУ, Хятад, төв Азийн орнуудын тэргүүнүүдийн уулзалт Шанхайд эхэллээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг ажиглагчаар оролцохыг урьсан бөгөөд энэ уулзалтын дараа Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар хүсэлт тавьсан байна. Баасан гаригт болохоор төлөвлөгдсөн энэ уулзалтаар Ираны цөмийн хөтөлбөр болон эрчим хүчний бусад салбарт хоёр орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцах юм байна. Шанхайн
1673 хамтын ажиллагааны гишүүн орнуудын тэргүүнүүд терроризм болон мансууруулах бодис дамлан наймаалдаг асуудлаар хэлэлцэх юм. Үүнээс гадна цөмийн асуудлыг ч мөн хөндөх гэнэ. Анх Хятад болон хуучин социалист орнуудын асуудлыг хэлэлцэхээр байгуулагдсан энэ байгууллага одоо Азийн орнуудын улс төрийн асуудалд илүү ихээр анхаарах болсон хэмээн шинжээчид үзэж байгаа аж. Иранаас гадна гишүүн бус Монгол, Энэтхэг, Пакистан болон Афганистаны ерөнхийлөгч ажиглагчаар уригджээ. Өнгөрсөн жилийн уулзалтаар Америкийн цэргийн баазыг Узбекстан, Киргизстанаас гаргахыг шаардах тухай хэлэлцсэн юм. (The Moscow times) Өдрийн сонин. №153(2287). 2006.06.16. Баасан БНХАУ-ын дарга Ху Жинтаотай уулзлаа. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-ын Ху Жинтаотай уулзлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр сүүлийн жилүүдэд болсон хоёр талын дээд хэмжээний айлчлалуудын талаар дурдаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлуудыг идэвх санаачилгатай, шуурхай хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрынхаа холбогдох байгууллагуудад өгснийг хэлэв. Ерөнхийлөгч ярианыхаа төгсгөлд ШХАБ зохион байгуулалтын хувьд бэхжиж, үйл ажиллагааны хүрээ нь өргөжин, улс төр, аюулгүй байдлын асуудлын зэрэгцээ худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Энэ бүс нутгийн орны хувьд ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа бүс нутгийг хамарсан үйл ажиллагаанд манай улс аль болох оролцож байх хүсэлтэй байна гээд ШХАБ-ын шугамаар Монгол, БНХАУ хоёр хамтарч ажиллах өргөн боломжтойг онцлов. БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол-Хятадын харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа нь бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд Их Монгол улсын 800 жилийн ойд өндөр хэмжээний зочид төлөөлөгчид оролцуулна гэлээ. Тэрээр хоёр талын харилцааг илүү өргөжүүлэхийн тулд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хийх, итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засаг худалдааны харилцааг дэмжин, Хятадын томоохон компаниудыг Монголд хөрөнгө оруулахад санаачилга гарган ажиллан, энэ асуудлаар Засгийн газартаа чиглэл өгөх болно гэлээ. Мөн бүс нутгийн хүрээн дэх олон улсын томоохон байгууллагуудад Монгол Улсыг элсэхэд дэмжихээ илэрхийлэв гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. №155(2289). 2006.06.17. Бямба Жэки Чаны морь наадамд уралдах уу?
1674 Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл энэ сарын 13-15-ны өдрүүдэд Хятадын Макаод болсон Ази Номхон далайн аялал жуулчлалын сайд нарын уулзалтад оролцов. Уг уулзалтын үеэр сайд Холливудын алдарт жүжигчин Жэки Чантай уулзаж ярилцсан гэнэ. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос саяхан Холливудын алдарт жүжигчин Жэки Чаныг Ази Номхон далайн аялал жуулчлалын элч төлөөлөгч болгон өргөмжилсөн юм. Тиймээс Жэки Ази Номхон Далайн бүс нутагт харьяалагддаг улс орнуудтай хамтран ажиллах ёстой аж. Сайд зүгээр ч нэг ярилцаад зогсолгүй жүжигчнийг Монголдоо урьж басхүү хурдан удмын морь бэлэглэнэ хэмээжээ. Жүжигчин ч ихэд баярлаж урилгыг нь хүлээж аваад танай оронд удахгүй очно гэжээ. Ц.Цэнгэл сайд цөөн бус хурдан удмын морьтойг хүн болгон мэднэ. Түүний хурдан хүлгүүд нь улсын наадамд торгон жолоогоо өргүүлж байсан нь олонтоо. Алдарт жүжигчин Жэки Чан Их Монгол улс байгууллагдсаны ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд Монголд айлчлах тун магадлалтай байгаа бол түүний морь төрийн их баяр наадмаар уралдаж магадгүй байна. (С.Содбаатар) Өдрийн сонин. №158(2292). 2006.06.20. Мягмар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Өнгөрсөн долоо хоногт Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага тав дахь удаагийн уулзалтаа хийсэн билээ. Энэ уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажиглагчаар уригдан оролцов. Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар байгууллага талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. Энэ байгууллага нь 2001 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Казакстан, Киргизстан, Узбекстан, Тажикстан болон ОХУ бүрэлдэхүүнд нь багтдаг ажээ. Олон улсын Засгийн газар хоорондын энэхүү байгууллага нь төв Азийн аюулгүйн асуудлаар үйл ажиллагаагаа явуулдаг юм. Ихэнх улс орнууд тус байгууллагыг НАТО-гийн адил үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын цэргийн үйл ажиллагааны эсрэг байгуулагдсан гэж үэдэг ажээ. Харин ШХАБ үүнийг эрс эсэргүүцэж "Манай байгууллага бол цэрэг зэвсгийн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд төв Азийн НАТО биш" хэмээн мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ШХАБ Ираныг уулзалтдаа урихад АНУ эсэргүүцэж тус улсын Батлан хамгаалах яамны сайд Доналд Рамсфельд "Яагаад терроризмын эсрэг зогсоно гэчхээд террорист бүлгүүдэд тусламж үзүүлдэг төдийгүй цөмийн зэвсгийн асуудалтай байгаа ийм улсыг гишүүнээ болгохоор санал болгосныг ойлгохгүй байна" гэжээ. Барууны орнууд энэ байгууллагыг цэргийн томоохон хүчин байж болзошгүй гэж сэжиглэж үүгээр дамжуулан Азийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой байж болзошгүй гэж үзэж байна. Канадын нэгэн хэвлэлд "Тэсрэх бөмбөгтэй ОРЕК" гэж хүртэл бичжээ. Энэ байгууллагыг тойрсон маргаан сайн муу янз янз л байна. Албан ёсоороо бол ШХАБ цэргийн байгууллага биш бөгөөд гишүүн орнуудтай хамтран
1675 ямар нэгэн ажиллагаа зохион байгуулахгүй гэж мэдэгдэж байна. Харин өнгөрсөн жилийн уулзалтын үеэр Хятад улс Пакистаныг урин санал тавиад ОХУ нь Энэтхэг улсыг ажиглагчаар урих нь эүйтэй гэж үзсэн юм. АНУ болон Европын холбоо Иран улс ШХАБд элсэн орвол зарим нэг талаараа ашигтай байж болох юм гэж үзжээ. Иран гишүүн нь болбол тус байгууллагын үйл ажиллагаанд оролцох болно. Ингэснээрээ Хятад болон Орос улс Ираны цөмийн хөтөлбөрт хориг тавихад нэмэр болж магадгүй хэмээн үзэж байна. Тус улсыг гишүүнээ болгох нь дээрх хоёр оронд нэлээд ашигтай олон улсад БНХАУ, ОХУ-ын байр суурийг бататгахад дөхөм үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна. Монгол Улс анх 2004 онд Ташкентад болсон уулзалтад ажиглагчаар оролцож гишүүн нь болох хүсэлт тавьсан юм. Өдрийн сонин. №159(2293). 2006.06.21. Лхагва Монголч эрдэмтэд чуулна. ОХУ, Франц, Энэтхэг, ХБНГУ, Япон, Казахстан, Турк, БНХАУ, Их Британи, Унгар зэрэг 11 орны 40 гаруй эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулах гэж байна. Тэд бүгдээр монголч эрдэмтэд гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Бас тэдний ихэнх нь залуу эрдэмтэд гэж дуулдсан. Мөн монголчуудын сайн мэдэх Францын Жак Легран, ОХУ-ын Кляшторний, ХБНГУ-ын Петер Финке нарын эрдэмтэд хүрэлцэн ирэх гэж байна. Монголч эрдэмтэд энэ удаад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд "Монголын төр ёсны түүх, уламжлал" сэдвийн дор чуулж залуучуудынхаа тавьсан илтгэлийг сонсож хэлэлцэх аж. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд хуралдаан дээр тавих илтгэлээ урьдчилан ирүүлсэн тул тэдгээрийг нэгтгэж ном болгох гэнэ. Нөгөөтээгүүр энэхүү олон улсын шинжтэй хурал зөвхөн түүхч эрдэмтдийн хүрээнд явагдах юм байна гэж ойлговол эндүүрэл болох нь. Музейн судлаачид, археологичдоос өгсүүлээд нүүдлийн соёл иргэншил судлалын шинжээчид зэрэг шинжлэх ухааны нэлээд хэдэн салбарын төлөөлөл бүхий эрдэмтэн мэргэд оролцох болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Тэд Хүннү гүрнээс хойших түүхэн цагийг гэрчлэх монгол угсаатны ховор, нандин олдворуудын талаар өгүүлсэн сонирхолтой баримт материалаар түүхчдийн мэдлэгт дусал нэмэрлэх гэнэ. Хурал зохион байгуулах хороог Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир ахалж Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн голлон зохион байгуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцолж байсан. Хуралдааныг нээх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Чадраа, ЮНЕСКО-гийн Музей хариуцсан хэлтсийн дарга Лорент Леви Стросс нар оролцож үг хэлэхээр болжээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын эрдэмтдэд хандсан илгээлтийг уншиж танилцуулах аж. Уншигч та ийм том хурлыг хаанаас санхүүжүүлж байгаа юм бол хэмээн сонирхож байгаа бол "Их Монгол 800" үндэсний хороо, Туркийн техникийн хамтын ажиллагааны газар, ЮНЕСКО хариуцах юм байна. Хуралдаан энэ сарын 29-30-ны өдрүүдэд Гадаад хэргийн яам, БСШУЯ-ны хурлын зааланд тус тус болно гэв. (Ч.Чулуун) Өдрийн сонин. №160(2294). 2006.06.22. Пүрэв
1676 Хятадын сэтгүүлчид Монголын тухай баримтат кино хийнэ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий даяар сурталчилж тэдний аяллыг зохиох талаар танилцуулах аж. Энэ арга хэмжээг бүхэлд нь сурталчлах зорилготой Хятадын "Хуа Хинг Вэйфанг" авто клубийн аялагчид, 'Тянжин" телевиз, Тян-жины “Оройн мэдээ” сонины сэтгүүлчид Монголд иржээ. Манай орноор нийт 4000 километрийн аялал хийж Чингисийн төрсөн нутгаар саатан баримтат кино хийх тэдний маршрут Хөвсгөл хүртэл эурагдсан гэнэ. Энэ арга хэмжээг бүхэлд нь хариуцан зохион байгуулж буй “ЭНТОМ” нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, ой усаар хурээлэгдсэн үзэсгэлэнт байгалийн дунд үйл ажиллагаагаа явуулдаг байгаль хамгаалах тал дээр илүү анхааран ажилладаг аялал жуулчлалын компани юм. (С.Марал) Өдрийн сонин. №174(2308). 2006.07.08. Бямба Баярын цахилгаан ирсээр байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойтой давхар тохиосон Үндэсний баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жабао, Япон Улсын Еренхий сайд Жюничиро Коизуми нар Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод баярын цахилгаан ирүүлжээ. Монгол, Японы харилцаа үлэмж сайн хөгжин, "Иж бүрэн түншлэл"-ийг байгуулах зорилгын дор хоёр орны Засгийн газар болоод ард түмний хооронд өргөн хүрээтэй харилцаа өрнөсөөр байгаад баяртай байна гэж ноён Ж.Коизуми цахилгаандаа дурдаад, энэ оны гуравдугаар сард тус улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр үр дүнтэй дээд хэмжээний яриа хэлэлцээ өрнүүлснийг дурсан тэмдэглэсэн байна. Тэрээр манай хоёр улсын найрамдалт нөхөрсөг харилцаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлээд Монгол улс улам цэцэглэн хөгжихийн ерөөл дэвшүүлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жабао цахилгаандаа Монгол Улс бол тус улсын чухал хөрш гэдгийг онцлон тэмдэглэж, сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцнэ гэжээ. Хоёр талын бүх салбарын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, урагшлуулан хөгжүүлэх зорилгоор хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа ноён Вэнь Жабао илэрхийлээд, манай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал хүсэн ерөөсөн байна. Түүнчлэн, Москва хотын дарга, ноён Ю.М.Лужков Ерөнхий сайд М.Энхболдод цахилгаан ирүүлж, талархал илэрхийллээ. Тус хотын засаг захиргааны төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлал халуун дотно уур амьсгалд, амжилттай болсныг ноён Ю.М.Лужков цахилгаандаа дурдаад, уг айлчлалд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өндөр ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа онцолжээ. Айлчлалын үеэр Москва, Улаанбаатар хотуудын хооронд 2006-2008 онд хамтран ажиллах баримт бичигт
1677 гарын үсэг зурсан нь хоёр хотын харилцаанд өргөн боломжийг нээж өгснийг Москва хотын дарга чухалчлан тэмдэглэсэн байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин. №177(2311). 2006.07.18. Мягмар Оюутнууд Бээжинд дадлага хийнэ. БНХАУ-ын шилдэг зуун сургуулийн нэг болох Бээжингийн Хэл соёлын сургуулийн захирал Цуй Си Лиан тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд айлчлалаа. Энэ айлчлалын үеэр хоёр сургууль хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Хамтын ажиллагааны гол зорилго нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хятад судлалыг дэмжих, энэ чиглэлээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг жигдрүүлэх юм байна. Дээрх гэрээнд хоёр талын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх, хамтарсан судалгаа төсөл хэрэгжүүлэх, багш солилцох, оюутны дадлагыг Бээжинд хийлгэх зэрэг зүйлс тусгагджээ. Бээжингийн Хэл соёлын сургууль нь 1964 онд байгуулагдсан бөгөөд Зүүн өмнөд Азийн их сургуулиудын холбоонд элсжээ. (Д.Батцэцэг) Өдрийн сонин. №186(2320). 2006.07.28. Баасан 15-р нүүр Галт бамбарыг удахгүй Хятадын талд шилжүүлнэ. "Даян дэлхийн эв найрамдлын гүйлт"-ийн галт бамбар манай оронд орж ирснээс хойш найм хоног өнгөрөөд байна. Нийт замынхаа хоёрны нэг буюу 930 км туулаад Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос гарч Чойбалсан хотыг зорьсон гэнэ. Гүйгчид өдөрт дунджаар 15-20 км замыг туулж буй бөгөөд бүтэн болон хагас марафон, 12, 24 цагийн гүйлтэд гүйж байсан туршлагатай гүйгчид гүйж байгаа аж. “Гүйгчдийн биеийн байдал сайн байгаа. Дамжин өнгөрч буй аймаг сумдын захиргаа, спорт хороодын бэлтгэл ажил, сум орон нутгийн иргэдийн оролцоо маш сайн байна” гэж гүйлтийг зохион байгуулах хорооны тэргүүлэгч Л.Гомбосүрэн мэдээллээ. Галт бамбарыг ирэх сарын зургаанд БНХАУ-ын талд шилжүүлснээр энэхүү гүйлт өндөрлөнө. (Д.Батцэцэг) Өдрийн сонин. №191(2325). 2006.08.03. Пүрэв Тайширын УЦС-ыг ирэх оны намар хүлээж авна. Тайширын УЦС-ын барилга 70м өндөр дээрээс харагдаж байна. Завхан голын усыг боосны дараа энд 45 хавтгай дөрвөлжин талбайтай хиймэл усан сан үүснэ. "Хүмүүс бидэнд хэзээ ч хүрэлцээтэй байдаггүй зүйлийг л цаг хугацаа гэдэг" гэж Ерөнхий сайд М.Энхболд Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын барилга байгууламжийн ажилтай газар дээр нь танилцахдаа хэлээд УЦС-ыг гэрээний хугацаанд нь
1678 буюу 2007 оны намар хүлээлгэж өгөхийг барилгын гүйцэтгэгч "Сино хайдро" компанид анхаарууллаа. Завхан голын урсгалыг Улаанбоомын хавцалд хаасан Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орох үед Завхан, Говь-Алтай аймгийн орон нутгийн эрчим хүчний систем байгуулагдаж, хоёр аймгийн төв, арваад сум байнгын цахилгаан эрчим хүчээр жилийн дөрвөн улирлын турш бүрэн хангагдах юм. Завхан, ГовьАлтай аймгийн дизелийн түлшний татаасын зардалд жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс зориулдаг 8-10 тэрбум төгрөгийг хэмнэх, найдвартай эрчим хүчийг дагаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж Завхан, Говь-Алтай аймгийнханд бий болох юм. УЦС-ын барилгын гүйцэтгэгч "Сино-хайдро' компани нь БНХАУ-ын УЦС-ын барилгын компаниудаас урдаа барьдаг зургаан том компанийн нэг бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ УЦС-ыг барьж байгаа юм. 400 орчим хятад мэргэжилтэн 50 монгол ажилчин хоёр ээлжээр Япон техник ашиглан 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. Харин төслийн зөвлөх компаниар Австрали-Канадын хамтарсан АМЕК-СМЕК компани ажиллаж байна. "Бид 2007 оны арваннэгдүгээр сарын 30-нд Тайширын УЦС-ыг хүлээлгэн өгнө гэдэгт итгэлтэй байгаа" гэж төслийн удирдагч Ван Вин Жун Еренхий сайдад амлаад хөрөнгө санхүүжилтийг графикт хугацаанд нь шийдэж өгч байхыг хүслээ. Тайширын УЦС-ын барилгын ажлыг санхүүжүүлэхэд Кувейтийнсан 34%, Абу Даби сан 56%, Монголын Засгийн газар 10%-ийг тус тус санхүүжүүлэх хуваарьтай бөгөөд Кувейт, Абу Даби сангаас төлбөр хийгдэж байгаа боловч манай талаас гаргах 10%-ийн төлбөр хийлгүй факталсан удаа бий. Тайширын УЦС-ын үндсэн даланг энэ онд баггаан барьж байгуулах шахуу графиктайг харгалзан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар энэ оны тавдугаар сард дутуу төлбөрийн мөнгө 2.75 сая ам.долларыг гаргаж санхүүжүүлсэн. Одоо барилгын ажил нь жигдэрч, УЦС-ын усан сангийн хаалтын далан 70 м өндөр байхаас 12 м өндрийг барьчихаад байна. Далан дууссаны дараа энд 45 хавтгай дөрвөлжин км талбайтай хиймэл нуур үүсэх бөгөөд 900 сая шоо метр ус хуримтлагдах юм. Төслийн Монгол талын удирдагч Б.Очиржавын ярьж байгаагаар УЦС тавин жилийн турш тасралтгүй ажиллаж, барилга нь дор хаяхад 100 жилийн настай гэж мэргэжилтнүүд үзэж байна. "Өнөөдрийн УЦС бол маргаашийн бүтээн байгуулалтын суурь" гэж Еренхий сайд Говь-Алтайнханд хандаж хэллээ. Тайширын УЦС-ын барилгаас буцах замдаа Алтай хотод Баруун бүсийн хурдан морины уралдаан “Говь-Алтай 2006" баяр наадамд оролцохдоо алтайчуудад хандаж ийнхүү хэлсэн юм. Ерөнхий сайд энэ намар мөн Дөргөний УЦС-ын барилгын явцыг шалгах бөгөөд энэ УЦС 2007 онд ашиглалтад орсноор Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг нэгтгэсэн эрчим хүчний систем байгуулагдах болно.
1679 Баруун бүсэд УЦС-уудтай зэрэгцэн Өмнөговь аймагт Японы хөрөнгө оруулалттай өмнөд говийн эрчим хүчний хөгжлийн корпораци энэ бүс нутагт ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд шинээр цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Оюу толгой, Таван толгой, Цагаан суваргын уурхай болон бүс нутаг дахь бусад хэрэглэгчдийг хангах цахилгаан станц байгуулах ажилд оролцох South Gobi Power Development Corporation хэмээх хамтарсан компанийг байгуулжээ. Японы херөнгө оруулалтаар баригдах цахилгаан станцад байгаль орчинд хор хохиролгүй цоо шинэ техник технологийг ашиглахаар төлөвлөж байна. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын компаниудтай хамтарч ажиллах юм. Төлөвлөгөө ёсоор 2007 онд ажлаа эхэлж, 2009 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа цахилгаан станцын хүчин чадал нь 300 МВт /100 МВт х 3/ байх бөгөөд төвийн эрчим хүчний системтэй холбогдоно. Энэ төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк голлож санхүүжүүлэх юм. Төслийг барьж, ашиглалтад оруулаад түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр хэрэгжүүлнэ. Зээлийн өрийг барагдуулсны дараа өмчийн эрхийг Монголын оролцогчид шилжүүлнэ гэж тооцож байгаа. Энэ жил үндсэн инженерийн зураг төсөл гаргаж, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний дүн шинжилгээ хийнэ гэж тус корпорацийнхан Токиод хийсэн айлчлалынх нь үеэр Ерөнхий сайд М.Энхболдод танилцуулж байсан юм. Үнсийг нь цемент найруулахад, хүхрийг нь бордооны түүхий эдээр, уурыг нь хүлэмжийн тариаланд дайвар бүтээгдэхүүн болгон ашиглах, нүүрснээс хийн болон шингэн түлш гаргах технологийг нэвтрүүлэх боломжуудыг судалж байгаа юм байна. Үүний зэрэщээ хойд бүсэд Засгийн газар Эгийн голын УЦС-ыг БНХАУ-ын 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээл ашиглан барьж байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Булган аймаг дахь Эгийн голын УЦС баригдах газрыг Ерөнхий сайд өөрөө сэтгүүлчид дагуулан биечлэн очиж үзсэн юм. "Энэ эрчим хүч нь айл гэр бүл бүрийн цахилгааны хямд хэрэглээ төдийгүй улс орны аюулгүй байдал, тусгаар тоггнолын нэг ёсны баталгаа болох болно" гэж Ерөнхий сайд Хялганатад болсон хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үөэр хэлсэн билээ. (Ж.Сандагдорж) Өдрийн сонин. №196(2330). 2006.08.09. Лхагва Монголч эрдэмтдийг “Алтан гадас" одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Олон улсын монгол судлалын холбооны 20 жил, Олон улсын монголч эрдэмтний IX хурлыг тохиолдуулан орчин үеийн монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж АНУ-ын баруун Вашингтоны их сургуулийн профессор Хэнри Шварц, ХБНГУ-ын Боннын их сургуулийн профессор Вероника Фаит, БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн доктор, профессор Чойровын Хишигтогтох, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Галина Сергеевна Яскина, Япон улсын
1680 Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Тацүо Наками нарыг "Алтан гадас" одонгоор тус тус шагналаа. Өдрийн сонин. №199(2333). 2006.08.12. Бямба 2-р нүүр Далай лам Монголд Монголд олон мянган хүн Далай ламыг угтахаар цугларцгаажээ. Далай лам 2002 онд хамгийн суүлд айлчилж байсан юм. Төвдийн шашны тэргүүн Улаанбаатар хотын хамгийн том сүм ганданд зочиллоо. Ард иргэдээс нь эхлээд төрийн өндөрлөгүүд хүртлээ буддын шашин шүтдэг хүмүүс юм байна. Тэрбээр хүмүүс рүү гараараа даллан инээмсэглэн байсан бол хүмүүс түүн рүү гараа сарвайн адис авахаар шуугилдан байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзаж магадгүй юм байна. Харин Хятадын албаны хүмүүс "Далай лам бол шашны тэргүүн биш. Тэр цөлөгдсөн сүсэгтнүүдээ орхиж эх орныхоо нэгдмэл байдалд сэв суулгасан хүн" хэмээн үздэг юм. Монголын Гадаад хэргийн сайд энэ уулзалтыг Засгийн газраас биш Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан хэмээн мэдээлэл гаргасан байна. Түүнийг Монгол Улсад хамгийн сүүлд 2002 онд айлчлах үед Хятадын тал хилээ хааж байсан бөгөөд энэ удаад ч "Air China" цаг агаар муу гэсэн шалтгаанаар нислэгээ хойшлуулжээ. (BBC) Өдрийн сонин. №209(2343). 2006.08.24. Пүрэв Далай лам Монголд айлчилж байна. Өнгөрсөн мягмар гаригт Далай лам Монгол Улсад айлчиллаа. Энэ талаар Хятадын ЭСЯ-наас улс төрийн биш шашны холбогдолтой хэмээн хориг тавиагүй байна. Түүнийг ерөөлөө хэлж байх үед хүмүүс түүнд дөхөх гэж татсан уяа, цагдаагийн хамгаалалтыг түрж байв. Далай лам Монгол Улсад долоо хоног айлчлах гэнэ. Монгол Улсын хүчирхэг урд хөрш Хятад Далай ламыг Төвдийг Бээжингээс тусгаарлах гэж хүсдэг хэмээн үздэг учир түүний айлчлалыг эсэргүүцдэг юм. Түүнийг 2002 онд Монгол Улсад айлчлах үед Хятад улс хоёр хоног төмөр замынхаа хилийг хааж байжээ. Улаанбаатар хот дахь Хятадын ЭСЯ-наас түүнийг ирэхэд ямар нэгэн хориг тавьж байгаа тухай лавлахад, "Улс төрийн уулзалт биш учир хориг тавихгүй" гэсэн байна. Далай лам 1979 оноос хойш Монголд долоо дахь удаагаа айлчилж байгаа нь энэ бөгөөд түүний ирэхийг нийтэд нэлээд хожуу зарлажээ. Монгол Улс нь Төвд оронтой эртний харилцаатай. Далай ламд 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг өгсөн юм. (THE NEW YORK TIME) Өдрийн сонин. №209(2343). 2006.08.24. Пүрэв Төмөр хүлэгтнүүд гараагаа Хөх хотоос эхэллээ.
1681 Автомашины "International Rally Raid" уралдаан уржигдар Хөххотоос гараагаа эхэлжээ. Монголын автомашин мотоциклийн спортын холбоо, МҮОХ, Өвөр Монголын биеийн тамир спортын хороотой хамтран зохиож буй тус уралдаанаар тамирчид 3600 км замыг туулж ирэх сарын 1 -нд Улаанбаатар хотноо бариайд орох гэнэ. Энэхүү уралдаанд Монголын 12, Хятадын 13, ОХУ-ын нэг төмөр хүлэгтэн хурдаа сорьж яваа аж. Тэд өнөөдөр Замын-Үүдийн боомтоор орж ирэх юм байна. (Ч.Оргил) Өдрийн сонин. №210(2344). 2006.08.25. Баасан Хятадын эрх баригчид сэтгэл дундуур байна. Далай ламыг айлчлахыг зөвшөөрснийг буруутгаж байгаагаа БНХАУ-ын эрх баригчид илэрхийлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт тус улсын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд "Далай лам бол зөвхөн шашны төлөөлөгч бус олон жилийн турш улс орныг хагалан бутлах бодлого явуулж, үндэсний эв нэгдэлд хор учруулж буй улс төрийн цагаач" хэмээн онцлон тэмдэглэв. Тиймээс ийм үйл ажиллагаа явуулах боломж олгож буй аливаа орныг БНХАУ буруутгадаг аж. Харин Далай ламын төлөөлөгчид Монголд зөвхөн шашны үйл ажиллагаа явуулахаар айлчилж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Айлчлалын хөтөлбөрт ямар ч улс төр байхгүй хэмээн Дээрхийн гэгээнтний төлөөлөгч Тэнцин Такла онцлов. Хятадууд өөрсдөө ч ирж үзэж болно гэжээ. Энэ айлчлалын хамгийн гол зорилго нь хүний сайхан чанарыг дэлгэрүүлж, шашны зохицлыг хөгжүүлэхэд нөлөөлөх явдал гэнэ. Харин Монгол Улсын ГХЯ-наас үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ Далай лам тус улсад айлчлах эрхтэй бөгөөд энэ нь шашны тэргүүний хувьд хийсэн айлчлал гэжээ. Тэгээд ч Монгол Улсын Засгийн газар бус Гандантэгчинлэн хийд урьсан болохыг онцлон дурдав. Далай лам өнгөрсөн даваа гаригт Гандантэгчинлэн хийдэд ном хурж байхдаа Тувагаас ирсэн шашны төлөөлөгчидтэй цуг зургаа авахуулсан байна. "АНН" Өдрийн сонин. №214(2348). 2006.08.30. Лхагва Монголоос үлгэр жишээ авахыг уриалав Халимагийн шашны тэргүүн Тэло Тулку Ринбүүчи XIV Далай ламыг урьснаар Монголын эрх баригчид зоригтой алхам хийсэн хэмээн ярьжээ. "Ингэснээр Монгол нь гадаадын ямар нэгэн орны оролцоо нөлөөгүйгээр өөрийн шийдвэрээ гаргадаг хүчтэй ардчилсан улс гэдгээ БНХАУ-д харуулсан" хэмээн Элистегийн шашны төвийн хэвлэлийн албанаас мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Далай лам Монголд айлчилсан явдал Орост эвгүй байх ёстой. Учир нь тодорхой шалтгаангүйгээр Дээрхийн гэгээнтэнг Оросын шүтлэгтэн олонтой уулзуулж чадаагүйдээ эвгүйцэх ёстой. Буддын шашинтан бид үндэстний цөөнх боловч ОХУ-ын бусад иргэдийн адил эрх эдэлдэг" гэжээ.
1682 XIV Далай лам нь энэ сарын 21-нд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн бөгөөд Гандантэгчинлэн хийдэд ном хурсан билээ. БНХАУ иймэрхүү айлчлалыг эсэргүүцдэг бөгөөд тэдний зүгээс дарамт шахалт үзүүлэхээс зайлсхийж энэ айлчлалын тухай эцсийн мөч хүртэл олон түмэнд зарлаагүй байна. БНХАУ-ын ГХЯ ч үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Харин Монгол Улсын ГХЯ үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ энэ айлчлал нь улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй хэмээн онцлон дурдсан юм. (REGNUM) Өдрийн сонин. №214(2348). 2006.08.30. Лхагва "Бээжин 2008"-ын аташшег томилжээ Бээжин хотноо болох 2008 оны зуны олимпод оролцох Монголын багийн атташег Монголын үндэсний олимпийн хороо бүрэн эрхийнхээ дагуу саяхан томилж, үнэмлэхийг нь гардуулсан байна. Уг хариуцлагатай ажлыг манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх У.Уламбаярт даалгажээ.Тэрээр атташег буюу олимпийн наадмын "элч" болсноор зохион байгуулагч болон оролцогч орны хооронд нягт холбогч гүүр болох юм. "Бээжин 2008"-ын атташег У.Уламбаяр нь спортынхны хувьд хуучин хүн биш билээ. Тэрбээр Монголын таэквондогийн холбоог удирдан, 10 жил ерөнхийлөгчөөр нь ажилласан. Мөн түүний аав нэрт оператор Уртнасан 1968, 1972, 1976 оны олимпийн наадмыг цэнхэр дэлгэцнээ буулгаж байсан буянтан юм. Өдрийн сонин. №221(2355). 2006.09.07. Пүрэв Өнөөдөр болох үйл явдал Хөххотын дарга Тан Айжунь тэргүүүтэй төлөөлөгчдийн хийж буй албан ёсны айлчлал үргэлжилнэ. Өдрийн сонин. №226(2360). 2006.09.13. Лхагва Гурван орны гap урчууд туршлага солилцоно. “Гap урлалын чанарын батламжит бүтээгдэхүүн" JSEAL хөтөлбөрийн хурээнд Зүүн Азийн орнуудын хамтарсан үзэсгэлэн ирэх долоо хоногт нийслэлд нээгдэнэ. Гар урлалыг дэмжих, rap урлалын бүтээгдэхүүний загвар, хийцийн чанарыг дээшлүүлэх, бусад орны гар урлалын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох боломжийг бүрдүүлж зах зээл олгох болон Монголын гар урлалын бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах зорилгоор ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, Монголын Үндэсний хороо, Монголын rap урлалыг дэмжих холбоо,
1683 Монголын урлагийн зөвлөл хамтран энэ оны дөрөвдүгээр сараас ЮНЕСКО-гийн “Гap урлалын чанарын батламжит бүтээгдэхүүн" (SEAL) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт Монгол, Солонгос, Хятад улс хамрагдаж байгаа бөгөөд ирэх оноос Японы гар урчууд оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Гар урлалын үзэсгэлэнд Солонгос, Хятадаас тус бүр 50 орчим бүтээл, Монголоос 30-аад бүтээл оролцох юм байна. Эдгээр бүтээлээс хийц, чанар, уламжлалт хэв шинжийг хослуулсан, байгальд хоргүй, эрэлт хэрэгцээтэй гэсэн шалгуураар сонгон шалгаруулах гэнэ. Шалгарсан бүтээлийг ирэх сарын 1-нд албан ёсоор эарлаж батламж олгох юм байна. ЮНЕСКО-гийн “Гap урлалын чанарын батламж бүтээгдэхүүн" (SEAL) Зуун хойд Азийн хөтөлбөрийн 2006 оны бүсийн зохицуулагч нь Монгол Улс тул уг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох гурван орны бүтээлийн үээсгэлэн ийнхүү манай улсад нээгдэж буй юм байна. (Д.Цолмон) Өдрийн сонин. №228(2362). 2006.09.15. Баасан Хятадын хөгжлийн банкны ерөнхийлөгч айлчилж байна. Монгол банкны ерөнхийлөгч Д.Чулуунбатын урилгаар БНХАУ-ын Хятадын хөгжлийн банк (Хятадын хөгжлийн санхүүгийн байгууллага)-ны ерөнхийлөгч Чен Юань манай оронд айлчилж байна. Тэрээр Хятадын төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Швейцарийн Санхүүгийн тогтворжилтын институт, Нидерландын ING фупп болон АНУ-ын Олон улсын эдийн засгийн институтын захирлын зөвлөлийн гишүүн юм. Түүний удирддаг Хятадын хөгжлийн банк нь үндэсний чадварыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орны хөгжлийн хэтийн чиглэлийн бодлогын дагуу өөрийн болон гадаад орны санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эрэлтийг харгалзан хөрөнгө оруулах чиглэлээр ажилладаг байна. Ялангуяа дэд бүтцийн чухал төсөлд санхүүгийн тусламж үзүүлэх, суурь болон тулгуур салбар, шинэ технологийн салбар, эдийн засгийн өсөлтийг хангахад санхүүжилт олгох зуучлахад ажиллаж байна. Өдрийн сонин. №236(2370). 2006.09.25. Даваа Дадлага хийсэн Хөх хотод дахин уулзахын ерөөл тавив. Утга зохиол, сэтгүүл зүйн төгсөх ангийн арван оюутан бид багшийнхаа хамт МУИС, ӨМИС-ийн оюутан солилцох гэрээгээр Хөххотыг зорьсон билээ. Хүсэл зориг нь халуунаараа яваа бид элдвийг харж сониучирхсаар вокзал дээр буусан. Хөххотын үзээгүй дасаагүй орчин бүгд л сонин содон. ӨМИС-ийн багш, оюутнууд биднийг тосч аван тусгай унаагаар байрлах өрөөнд хүргэсэн юм. Ороод ачаа тээшээ янзалж амжаагүй байтал гэнэт гэрэл тасарчихлаа. Юу болов гээд байрны жижүүрээс асуутал 12 цагаас хойш байрны гэрлийг ингэж хязгаарладаг болохыг дохионы хэлийг Өвөр Монгол хэлтэй хольж хутган байж чүү ай тайлбарлаж өгсөн. Тэгээд лаа барин бага сага тохижиж авлаа.
1684 Улаанбаатараас гарахад нойтон цастай байсан, Замын-Үүд, Эрээнд хүйтэн бороотой байсан. Харин Хөххотод лаатай. Ай Хөххот өглөө юугаар угтахсан бол. 6.30 цагт босохнээ амьдрал хэдийнээ эхэлчихжээ. Яасан ч эртэч юм. Дугуйны олон, хүний шигүү гэж жигтэйхэн. Зам нь өргөн тулдаа л эд болдог байх. Түүнээс манайд байсан бол өдийд дугуйны түгжрэл болохгүй юу. Хааяа дугуйны хулгай гардаг аж. Энэ нь тэдэнд тийм ч сүйдтэй юм биш. Яг л бид бие биенээсээ харандаа, бал авчхаад тоодоггүйтэй адил гэнэ. Тэнд байх хугацаандаа ӨМИС-ийн Монгол судлалын дээд сурлуулиас тохируулсны дагуу сургуулийн ойр орчим, бүр цаашлаад хотын эргэн тойронтой танилцаж, мэргэжлийн хичээлд суух болсон. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, радио, телевиз, сонин сэтгүүлийн газраар явж ажил байдалтай нь танилцсан юм. Ингээд наашаа гарахынхаа өмнөхөн цагаан ямааны ноолуур, нүүрсний тос хоёроороо алдаршиж байгаа Ордос хотоос цаахна байх Чингисийн онгонд очиж мөргөн насандаа мартахааргүй дурсамж өвөртөлвөө. Тэнд цөөн тооны дархадууд Чингисийн онгоныг бараадан жуулчны бааз ажиллуулж худалдаа наймаа эрхлэн аж төрнө. Сүрхий бэлжсэн ч гэлцэх юм билээ. Бөөрөнхий оройтой, хятад маягийн саравчтай байшин, түүний доторхи багануудад луу сийлсэн байгаа нь Чингисийн хар сүлдийг тахисан нь, мөлгөр чулуутай овоо гээд бүх л юм нь хятад, монгол соёлыг хольсон юм шиг санагдсан. Яст мэлхийний биед лууны толгой байх жишээний. Жаахан зайтай яваад нэг хувийн компанийн байгуулсан газар байна. Сүрлэг том хаалгаар нь оруут Чингис хааны гэр тэрэг байх агаад түүнийг тойроод морьт баатрууд нь хамгаалж явна. Хойноос нь хонь, үхэр туусан малчин, нохой дагана. Бурантаггүй хэдэн тэмээнд ачаа нь хөнгөдсөн янзтай байхад, ард нь байгаа эхнэр нөхөр хоёр урт замд аяншсан аятай харагдана. Чухамхүү морьт баатруудын дүрийг давтаагүй аж. Энэ бүгдийг хөөмөл хүрлээр цутгаж хийсэн гэсэн. XII зууны энэхүү их нүүдлээс хойш яваад монгол бичгээр бичсэн "Хагаан" гэдэг үгийн хэлбэртэй музейд орж болох. Музейн үзмэр их. Бүр компьютероор хүртэл түүхийн сэдэвт кино, янз бүрийн бичлэг үзнэ. Нэг авууштай зүйл байсан нь "Монголын нууц товчоо"-ны бүлэг бүрийг зургаар илэрхийлжээ. Тэнд бүрий тасартал зорчигчид ирсээр л байсан. Чингисийн онгоны ойр тойрон тэр аяараа таримал модтой. Хөххотоос Ордос ороход тийм таримал мод шинэ суулгац дүүрэн. Бүр сөөмхөн тарьц хүртэл бий. Улаан элстэй газрыг тэгж төгөл болгож модоор дүүргэхэд ямар их хөдөлмөр орсон болоо. Тэгээд гүвээ, жижигхэн толгод болсон газар хожим хойно модон дундаасаа үзэгдэхгүй болохоор ч юм шиг. Гагцхүү хүний олноор, уйгагүй хөдөлмөрөөр байгалийг дахин бүтээжээ. Үззх юмаа үзэж дуусаад үдэш болсон хойно хонох газраа ирэн ордос гэрт үүр цайтал нэг ч давталгүйгээр 104 дуу дуулж хонохоор бoллоо. Хэрэг дээрээ энэ маань үлгэр байжээ. Яагаад гэвэл бидиий хориод хүн дотор тийм хэмжээний дуу мэдэх сачийтай нь байсангүй, Юутай ч биднийг дагуулж явсан ӨМИС-ийн багш Оюуны төрсөн нутагт ирсэн болохоор Ордос ардын дуугаар эхлүүлж, дараа нь биднийг удирдаж явсан соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж багшийн маань зохиосон "Ээж минь дээ" буюу олны мэдэхээр "Будантай юу буурал хорвоо" дуугаар аяны дугарааг хөгжөөсөн. Өвөр-монголд энэ дууг мэддэггүй хүн байхгүй. Үнэхээр сайхан дуу. Багш энэ бүтээлийнхээ талаар хуучлах нь уярам. Ямар ч
1685 уянгын халилгүй хэрнээ уянгын. Монгол туургатан бараг бүгд дуулсан гэнэ лээ. Төвөдөд, Хятадад орчуулж дуулсан юм билээ. Харин Өвөр Монголчууд монгол дууг өөрсдөдөө дэлгэрүүлэхдээ манайд дуулагддагаас жаахан өөрчилсөн байдаг нь сонин. Эсвэл ая нь. Үгүй бол үг, ая хоёр хоёулаа өөр. Ордосынхонтой дуугаар танилцсан бөгөөд дуулж хоноод өглөө босож гадаа гарав. Гэр болоод орон сууц бүрийн гадаа заавал нэг туг хиурыг эднийхэн намируулжээ. Ордост очихоосоо өмнө нэрт эрдэмтэн Б.Гэрэлт багштай уулзан ярилцаж суухад Ордос нутаг бол Чингисийн онгон байдаг болохоор сэтгэхүй нь их өөр. Айл бүр гаднаа хар сүлдээ тахидаг гэж байсан. Нээрээ ч тийм юм. Хатуу хучилттай замаар дор нь сүнгэнүүлээд Хөххотдоо эргээд ирлээ. Хөххот бусад шиг тийм аварга том хот биш л дээ. Гэвч тэнд авах юм их байж мэднэ. Хот бүхэлдээ уулаар хүрээлэгдсэн болохоор салхи орж ирэхгүй, агаар жаахан муу. Угаасаа тэндхийн хятадууд муу усаа гудамжиндаа цацчихдаг юм чинь хөрсний бохирдол их байлгүй яахав дээ. Дээр нь нэмээд газ хэрэглэдэг болохоор тэр нь үнэртээд салахгүй золиг болно. Хотын зүүнтээ байх Хар голд очиход битүү гэрэл. Өөгүй сайхан тохижуулсан ажээ. Голын ус нэг даландаа дундарчихаж. Уг нь хотоо тойруулж хийх санаатай байгаа боповч усаар хангахад хэцүү байгаа юм байх. Ирэх жил ӨМӨЗО-ы 60 жилийн ой болох тул хотынхон нь түүндээ бэлдээд иймэрхүү шинэ зүйл их хийж байгаа аж. Тэндхийн нэг оюутан "танай Монголд хэдий тооны баар байна, манай энд төдий тооны хоолны газар байдаг шүү" гэж хэлсэн нь үнэний ортой. Үнэхээр тэнд хоолны газар шиг их юм байхгүй. Урд зүгийнхэн сайхан хоол хийдэг. Ямар сайндаа л махыг чихэр байна гэж андуурахав дээ. Өвөр Монгол 26 сая хүн амтайгаас дөрвөн сая орчим нь л Өвөр Монголчууд бусад нь хятадууд гээд бодохоор яах аргагүй их гүрний соёлын нөлөөнд автан холилдож үүсжээ. Өнгөн дээрээ тэнд амьдрал айвуу тайвуу. Гэвч гүнд нь өнгийгөөд үзвэл өөр мэдрэмж төрөх бололтой юм. Марксизмын онолын хичээл заадаг гээд бодоход гунигтай л дүр харагдахаар. Хамгийн гол нь хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал. Намын, төрийн харьяалалтай ӨМИСийн МСДС-ийн Сонин мэдээлэл, хэвлэлийн ухааны салбарын эрхлэгч Учралт, багш Оюун уул нар оюутнууд биднийг дагуулан Өвөр Монголын радио, телевиз. сонин сэтгүүлийн газраар явж ажил байдалтай нь танилцуулсан юм. Радиод очиход Арвинхишиг тэргүүтэй бүх л том дарга нар нь хүлээн авч санал бодлыг минь сонсон халуун яриа өрнүүлж, нэвтрүүпэг бэлтгэдэг жинхэнэ бодит үйл явцыг харуулсан. Техник хэрэгсэл сайтай. "Одон" телевизийнх ч мөн адил хамгийн сүүлийн үеийнх. Тэдний хийж байгаа нэвтрүүлэг нь нэг үеэ бодвол арай өөр болж иргэний өнгө аястай, урлаг уран сайхны, танин мэдэхүйн гээд тал бүрийг хамарч буй. Кинонд дуу оруулж байгааг үзээд ямар гоё вэ гээд дуу алдам. Тэр жүжиглэлт нь. Тэр чадвар нь. Харин хэлний хувьд цахар аялгууг баримжаа авиа болгодог учраас "адал" гээд хэлчихвэл "ажил" гэж залруулна. Кино, нэвтрүүлэгт дуу оруулдаг өөр нэг өреенд ёстой ертөнцийн түмэн юм байна аа. Аяга шаазан, ус ундаа, шил, төмөр, тогоо шанага гэх мэт. Дүрсэнд хундага хагалж гарвал тэнд хундага хагална. Асгавал асгаж. өргөвөл өргөж, цохивол цохино. Цагаан байцаа шажигнуулаад л аянга буух чимээ оруулчихна. Сонины газар очиход бас л бүх дарга нь хүлээж авсан. Үнэндээ манай Монголд
1686 хэдэн оюутан дадлага хийх гэж байна гээд очвол дарга нь битгий хэл хаалгач нь хүртэл хахир ханддаг шүү дээ. Сонины орлогынх нь ихэнхийг бүрдүүлдэг хэвлэх үйпдвэр нь хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, дэлхийн жишигт хүрсэн том үйлдвэр байна лээ. Хэвлэх машин нь бүхэл бүтэн хоёр гурван давхрыг эзэгнэсэн. Ер нь радио, телевиз, сонины газрууд бүгд материаллаг бааз сайтай, байшин барилга нь манайхныхтай эүйрлэхээргүй. Гэхдээ манайд байдаг мэдээллийн өрсөлдөөн тэнд үгүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжөөгүй тийм нэг дүр төрхтэй. Үгүй дээ л байгалийн гамшиг боллоо гэхэд мэдээ мэдээлэлдээ түүнээс хэчнээн хэмжээний хохирол амссаныг, хэчнээн тооны өрх өртөж, хэдэн мал үхсэнийг тоо ёсоор нь бичдэггүй мөртлөө намаас төдий хэмжээний тусламж дэимжлэг үзүүллээ гэдгийг нарийн хэлдэг юм байна лээ. Үүнд ул ялиг бачимдсан дуу хоолой сонсдох. Тэнд “төрийн будаа"-г идэх хоёр янзын зам байна. Нэг хэсэг нь үнэнхүү зүтгэж байхад нөгөө хэсэг нь пиво, дарсхан эргүүлж өдрийг барж ядна. Хаа газар л байдаг араншин гэлтэй. Хөххотод монгол оюутнууд их бий. Зөвхөн ӨМИС-д 120 гаруй монгол оюутан сурдаг. Монгол оюутнууд жаахан "шоудчихдаг", хичээлээ нэг их хийдэггүй сураг дуулдсан. Тэгэхэд харалдаа өрөөний хятад оюутан ороход, гарахад, очиход, буцахад хичээлээ л хийж суугаа ха-рагдсан. Марксизмын онол заадгийг нь эс тооцвол сурах орчин бүрэн бий. Энд их сургууль маань оюутнуудаа дадлага хийлгэх хийлгэхгүй дээр тулж байхад тэнд ӨМИС хэдэн түмэн юаниар тоологдох үнэтэй гэрэл зураг, нэвтрүүлэг, бичлэгийн лабораторийг оюутнууддаа зориулж нээчихсэн "даналзаж* байдаг. Сурахаас гадна ажлын байр олоход нь том дэмжлэг үэүүлж байна. Биднийг нутгийн зүг эргэх үес Хөххотод намрын хүйтэн өдрүүд эхэлчихсэн байсан. Ийм замаар хоёр сургуулийн оюутан солилцох гэрээ амжилттай гараагаа тавилаа. Дадлагын ажил 20 гаруй хоног үргэлжлэх зуур бид ордос бүсгүй Оюун багштай хэдийнээ ижил дасал болжээ. Тэр эмэгтэй нулимстай нүдээр инээгээд хоцорсон. (Ц.Баяржаргал) Өдрийн сонин. №272(2406). 2006.11.06. Даваа Бага үнээр борлуулсан нүүрсний зөрүү өртөг хоёр тэрбумд дөхжээ. Өмнөговь аймагт орших "Тавантолгой", "Нарийн сухайт"-ын нүүрсний уурхайгаас Хятадад нүүрс экспортолж буй үйл ажиллагаанд Улсын мэргэжлийн хяналтын газраас (УМХГ) шалгалт хийсэн байна. Шалгалтаар нүүрс экспортолдог Монгол Хятадын хамтарсан "Чин Хуа МАК Нарийн сухайт" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буруу тооцож дутуу төлж байсныг илрүүлсэн гэнэ. 2005 оны долоодугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, "Чин Хуа МАК Нарийн сухайт" ХХК-тай "Тогтвортой байдлын гэрээ" байгуулжээ. Тус гэрээний 6.12 дахь заалтад "Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-д тус улсын зах зээлийн ханшаар борлуулах арга хэмжээ авна" гэсэн заалт тусгасан аж. Гэтэл "Эрчим хүчний судалгааны төв"-өөс сайн чанарын коксжсон нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 49.9 ам.доллар орчим, харин 6000 ккал/кг-аас дээш илчлэгтэй, найман хувиас доош үнслэгтэй нүурс Хятадын зах
1687 зээл дээр 29.27 ам.доллараар худалдаалагддаг учир "Нарийн сухайт"-ын нүүрс нь Хятадад 30 орчим ам.доллараар борлогдох боломжтой” хэмээн мэдэгджээ. "Чин Хуа МАК Нарийн сухайт" ХХК нь 2003-2006 оны хооронд нийт 3,06 сая тонн нүүрс олборлож Хятад улс руу экспортолсноос 2003 онд 0,43 сая, 2004 онд 1,53 сая, 2005 оны долоодугаар сарын 30-ны байдлаар 1,1 сая тонн нүүрсийг тус тус экспортолсон байна. Гэвч экспортод гаргасан нүүрсээ дараах үнээр Хятадын зах зээлд нийлүүлж байсан аж. 2003 оны наймдугаар сараас 2005 оны зургаадугаар сарын 31 хүртэл нэг тонн нүүрсийг 10 ам.дол-лараар, 2005 оны зургаадугаар сарын нэгнээс нэг тн нүүрсийг 130 юань буюу 15 ам.доллараар худалдаалсан гэнэ. Тиймээс экспортод гаргасан нүүрсэнд төлбөрийн зөрүүг тооцож, нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр гарчээ. Зөрүү мөнгө болох нэг тэрбум 731 сая 303 мянган төгрөгөес одоогийн байдлаар 552 сая тегрөгийг улсын төсөвт оруулаад байгаа юм байна. Түүнчлэн Сангийн сайд өнгөрсөн аравдугаар сарын 9-ний 313 тоот тушаалаар "Чин Хуа МАК Нарийн сухайт" ХХК-ийн зкспортод гаргаж байгаа нүүрсний үнийн татварыг нэг тонн тутамд 21.5 ам.доллараар тооцож байхыг тогтоосон байна. (А.Энх) Өдрийн сонин. №283(2417). 2006.11.18. Бямба “Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд ШУӨЗО-ы Үрэмч хотоос мордохынхоо өмнө Шинжааны "Өдрийн сонин", телевизэд ярилцлага өглөө. Мөн Үрэмч хот дахь олон улсын үзэсгэлэнгийн танхимд зочилж, "Өнөөдрийн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Уг арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батсүх үг хэлжээ. Дараа нь Ерөнхий сайд М. Энхболд, Элчин сайд Г. Батсүх нар тууз хайчилснаар үзэсгэлэн албан ёсоор нээгдлээ. Өдрийн сонин. №290(2424). 2006.11.27. Даваа Шэньси мужид зочлов. ШУӨЗО-оос Шэньси мужид хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдын тус муж дахь айлчлал энэ сарын 26-ны ням гарагт үргэлжиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шэньси мужийн удирдлагууд угтав. Ерөнхий сайд М.Энхболдын айлчлалын хүрээнд Шэньси мужийн ZTE корпорацийн дэд ерөнхийлөгч Пан Шэнци бараалхаж, өөрийн компанийн үйл ажиллагааг танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн М.Энхболд "Кан Шифу" хүнсний компанид зочлоод дараа нь Цин Ши Хуандийн бунхант цогцолборыг үзэж сонирхлоо. Цин Ши Хуанди бол Хятад орныг анх удаа нэгтгэснээрээ энэ улсын түүхэнд нэр нь мөнхөрсөн хаан юм. Ямар ч байсан Цин Ши Хуанди туйлын чанд хатуу, харгис хэрцгий гэмээр бодлогоор төр барьж байсан гэдэг. МЭӨ 215 онд Цин Ши эзэн хааны зарлигаар, мянган жилийн өмнөөс энд тэнд хэсэг хэсгээр нь барьсаар ирсэн Цагаан хэрмийг хооронд нь холбон нэгтгэж нэгэн их хэрэм
1688 хана босгосноор Түмэн газрын Их Цагаан хэрэм гэж нэрийдэх болсон түүхтэй. Түүний өөр нэг гавьяа бол Хятадын ханз үсэг бичгийг журамлаж, нэг маягийн хэлбэр загварт оруулахыг зарлиг болгосноор ханз үсэг одоогийн дүр төрхөө олсон гэж үздэг юм. Бунханд хааны орд харшийг дуурайлган урлаж, бас бүх зэрэг зиндааны ноёд түшмэд, шадар бараа бологсдын хөшөө баримлыг цутган байрлуулж, үнэт эрдэнэс, эд хогшлыг хувилан хийж дуүргэсэн гэдэг. Цин Ши Хуандийн хойд насны ордон саяхан болтол газрын хөрсөн дор амгалан тайван, нам гүмхэн оршсоор, түүний тухай олон үеийнхэн зөвхөн түүхийн судраас л уншиж мэдэн, эрж хайсаар өнөөг хүрчээ. Чингэтэл 1974 онд нутгийн нэгэн тариачин өвгөн тариан шан татаж газар хагалж байгаад гэнэт цөмрөн доош унаснаар энэ бунхныг олж илрүүлсэн түүхтэй. XX зууны археологийн гайхамшигт нээлтүүдийн нэг болсон эл газар доорх ордон нь бүгд гурван хэсэг том бунхнаас бүрдсэн, хоорондоо 3-5 км зайтай толгодын дор оршдог. Гол бунханд 6000 гаруй явган ба морин цэргийн 180 см гаруй өндөр хүрэл, шавар хөшөөнүүд жагсаан байрлуулсан нь Цин Ши Хуандийн торгон цэргүүд юм. Тэд инээсэн. уурссан, догшин амарлингуй, бодлогоширсон янз бүрийн байдалтай, сахалтай, сахалгүй, хөгшин, залуу цэрэг дайчид бүгд нэг нэг янзын хөдөлөгөөн төрхтэйгөөр бүтээгджээ. Шэньси муж нь Хятадын төв хэсэгт Шар мөрөн, Хөх мөрний хоорондох хөндийд оршдог. Ашигт малтмалын нөөцөөр улсдаа дээгүүр ордог. 90 гаруй төрлийн ашигт малтмалын орд илэрснээс нүүрс, төмөр, хөнгөн цагаан, хар тугалга, цайр, алт, фосфор, нефть, бал чулуу зэрэг 30 шахам төрлийн ашигт малтмал олборлолтоор Хятаддаа эхний аравт ордог. 37.2 сая хүн амтай. Мужийн төв нь Сиань хот. Монгол Улсын Ерөнхий сайд Шэньси мужийн түүхийн музейг үзэж сонирхоод Зэрлэг галууны цамхагийг үзэв. Энэ сарын 22-27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. №290(2424). 2006.11.27. Даваа Хятад руу цахилгаан экспортлох гурван цахилгаан станц барина. "Хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцээр маш богино хугацаанд ажил болж яригдаж байгаа нь сайн хэрэг" гэж Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд БНХАУ-ын "Улсын цахилгаан сүлжээ" корпорацийн зөвлөх Ли Жэншэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзахдаа хэллээ. Түүхий нүүрс хямдхан экспортлох бус цахилгаан экспортлох нь илүү ашигтай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр талд харилцан ашигтай байх нь чухал гэдгийг онцоллоо. Монгол Улсад нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулах, БНХАУд цахилгаан экспортлох хамтарсан төслийн талаар Түлш, эрчим хүчний яамны сайд Б.Эрдэнэбат болон Хятадын "Улсын цахилгаан сүлжээ" корпораци, "Лу Нэн" группийн төлөөлөгчид Ерөнхий сайдад танилцуулсан юм. Төсөл ёсоор нүүрсний гурван ил уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулахад 6x600 мВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулж, 500 кВ-ын тус бүр 3600 мВт хүртэлх
1689 хүчин чадалтай хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах асуудлыг судалж байна. Уг төслийн нийт хөрөнгө оруулалтын зардал нь гурван тэрбум ам.доллар, үүнээс цахилгаан станц 1.6 тэрбум ам.доллар, Шивзэ-Овоогийн уурхайн өргөтгөлд 500 сая ам.доллар, цахилгаан дамжуулах шугам, холбогдох дэд станц, тоног төхөөрөмжид 900 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарч байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Өдрийн сонин. №297(2341). 2006.12.05. Мягмар Монголыг “нэгтгэсэн” зураг Саяхан Ерөнхий сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д амжилттай айлчлаад ирсэн мэдээ намжаагүй байхад интернэтийн нэгэн вэб хуудас олны анхаарлыг татаж эхлээд байна. Уншигч та WWW.OUTPOSTBEUING.COM англи хэл дээрх сайт руу юуны өмнө ороод хараарай. Энд Монгол Улсын нутаг дэвсгэрийг Хятадад багтаан зурсан нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Каши, Юүмэн, Шин ян гэх мэт сургийг нь ч сонсоогүй Хятадын мужуудын дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг Монгол гэсэн нэр дурайтал харагдана. Энэ нь ӨМӨЗО-ы нэр биш нийт Монгол гэдэг утгатай харагдана. Энэ талаар тайлбар авахаар БНХАУ-ын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Жан Жи Хуан-тай холбогдоход "Энэ бол манай улсын албан ёсны байр юм байр суурь биш. Нягталж үзэхэд албан ёсны вэб сайт ч биш юм байна. Голландын Бээжин дэх салбар компанийн вэб сайт. Манайх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэнэ. Тэгэхээр манай улстай хамаатай асуудал биш гэсэн үг* хэмээн тайлбарлалаа. Харин Монгол Улсын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаныхан вэб сайт руу орж харснаа дурьдаад "Энэхүү вэб сайт нь ямар улсын, компанийн гэдгийг нягталж үзэх хэрэгтэй. Байдлаас харахад Хятадтай хамааралгүй юм шиг байна лээ. Буруу зурагдсан газрын зургийг засаж залруулалгүй яахав" гэж байр сууриа илэрхийлэв. 1990-ээд оны эхээр барууны зах зээлд Монгол Улсыг Хятадад багтаан зурсан глобус гарч ирэн Улсын их хурал дээр хүртэл яригдаж шуугиан үүсч удалгүй хураагдсан. Үйлдвэрлэсэн газар нь Тайвань байсан. Өнөө болтол Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөггүй нэг газар байдаг. Тэр бол өөрийг нь мөн л хэн ч улс гэж зөвшөөрдөггүй Тайвань билээ. (Б.Долзодмаа) Өдрийн сонин. №300(2434). 2006.12.08. Баасан Нислэгийн шинэ чиглэлтэй боллоо. "Аэро Монголиа" компани Тяньжин руу шинээр нислэг үйлддэг боллоо. Энэ сарын 5-наас албан ёсоор эхэлсэн бөгөөд даваа, баасан гарагт нислэг явуулж байгаа. Замын зардал нь хоёр талдаа 280 мянган төгрөг. Энэ үнэ нь хямдрал зарласан үеийн үнэ гэж тайлбарлав. Хэрэв Бээжин орох болбол Тяньжинаас автобусаар үнэгүй үйлчлэх гэнэ. Тяньжин нь боомт хот учраас олон орноос наймаачид ирдэг их хөлийн газар. Усан болон агаарын тээвэр
1690 хөгжсөн. Тяньжины бараа таваарыг Бээжин, Эрээнийхээс хямд мөртлөө чанартай гэж манайхан тийшээ голчлон явдаг. Урьд нь Бээжингээр дайраад түүнээс цааш автобусаар дамждаг байсан бол одоо шууд явах нь. Гадаад руу гарах гарц нэгээр нэмэгдсэн бол дотоодод нислэг үйлддэг компани бас гарч ирлээ. Агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани орон нутгийн хуваарьт анхны нислэгээ Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд энэ сарын 6-ны өдөр хийжээ. Эхний ээлжинд долоо хоногийн гурван өдөр Чойбалсангийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байгаа. Тун удахгүй Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь руу нислэг хийх гэнэ. Изинис Эйрвэйз компанийн агаарын хөлгүүдийн хөдөлгүүрүүдийн найдвартай ажиллагааг АНУ-ын компани техникийн засвар үйлчйлгээг хариуцан ажилладаг юм байна. Өдрийн сонин. №305(2439). 2006.12.14. Пүрэв “Хөрш гурван орны мисс”-ийн тэргүүнээр монгол бүсгүй тодров. Хөрш гурван орны тэргүүн миссийг шалгаруулах тэмцээн саяхан БНХАУ-ын Манжуур хотноо болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээр "Чимбай" агентлагийн загвар өмсөгч Б. Анхбаяр тэргүүлж, миссийн титмийг зүүжээ. Тэрбээр өчигдөр Монголд ирсэн бөгөөд явсан газрын сониноо ярив. Тэргүүнээр тодорч, миссийн титэм зүүсэн өөрт тань баяр хүргэе. Тэмцээний сониноос хуваалцахгүй юу? -Юуны өмнө Нийслэлийн соёлын төвийн зохион байгуулалттайгаар энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон явдалд баяртай байна. Монгол, ОХУ, БНХАУ гээд хөрш зэргэлдээ орнуудын гоо бүсгүйчүүдийн дунд жил бүр зохиогддог уг уралдаанд манай охид, бүсгүйчүүд өнөө жил дөрөв дэх удаагаа оролцож байна. Гурван хоног үргэлжилсэн энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй боллоо. Шүүгчид биднийг очсон эхний өдрөөс, дуустал алхам тутмыг хянаж байсан юм билээ. Тэгээд ч олон хүн дагалдаж байсан тул хэн нь шүүгч болох эсэх тодорхойгүй байв. Сүүлд сонссоноор бол тэд зөөгч мэт хувцаслаж охид бүсгүйчүүдийн хэрхэн хооллодгийг ч хянаж оноо дүгнэлт өгсөн гэсэн. Блиц анкет Бямба-Очирын Анхбаяр Өндөр-1.75м Биеийн хэмжээ-83х60х90 Жин-50 кг Хичээллэдэг спорт-гар бөмбөг, усан сэлэлт Гадаад хэл-англи, японоор чөлөөтэй ярьдаг. -Энэ удаагийн тэмцээнд хичнээн гоо бүсгүй оролцсон бэ? -Гурван орны 100 гаруй миссүүд оролцсон юм. Зөвхөн манайхаас гэхэд загвар өмсөгч, мисс гээд 20 гаруй охид очсон. ОХУ, Хятад улсуудын муж бүрээс гоо бүсгүйчүүд ирсэн байсан.
1691 -Тэргуүн байрт шалгарсан өөрийн тань хувьд бусдаас ялгарах давуу тал юу байв. Бусад охид хэр амжилттай оролцсон бэ? -Ер нь Монголын хацар гоо охидыг дэлхийн бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад гологдоод байх зүйл байдаггүй. Олны өмнө үргэлж цог жавхаатай харагддаг. Энэ тухай тэмцээнийг зохион байгуулагчид ч онцолж байсан. Харин миний хувьд бусдаас ялгарах давуу тал гэвэл тайзан дээр биеэ зөв авч яваа байдал, нүүрний баясгалан инээмсэглэл байсан болов уу. Монгол охидоос тэмцээний гуравдугаар байрт "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Г. Оюунгэрэл шалгарсан. Энэ үеэр “Топ 10”, “Шилдэг 9” номинацийн эздийг тодруулж манай охидоос зургаа нь ийм шагнал хүртлээ. -Ингэхэд гоо бүсгүйчүүд ямар үзүүлбэр, шалгуураар хоорондоо өрсөлдсөн бол? - Үндэсний, орчин үеийн, чөлөөт бас усны хувцас өмсөж сонирхуулсан маань тэмцээний шалгууруудын нэг. Харин алхах гишгэх зэрэг нь эхэнд тооцогддог юм билээ. Түүнчлэн монгол үндэсний бүжгийг ч бүжиглэж сонирхуулсан. Энэ бүжгийг ДБЭТ-ийн бүжигчин Оюунбилэгээр заалгасан юм. -Хөрш гурван орны тэргүүн миссээр тодорсны хувьд ямар нэгэн үүрэг хүлээлгэв үү? Цаашид юу хийхээр төлөвлөж байна? -Тухайн улсын уг тэмцээнийг зохион явуулсан байгууллагын зүгээс хүмүүнлэгийн сайн үйлсийн аян зохиохыг үүрэг болгосон юм. Түүнчлэн хэд хэдэн зар сурталчилгаанд тоглох урилга өгсөн. Миний багш мисс Ч.Содтуяа. Цаашид багштайгаа, "Чимбай" агентлагтай хамтарч ажиллах болно. -Урд нь ямар уралдаан тэмцээнүүдэд оролцож байсан бэ? -Энэ онд Тува улсад болсон "Төв Азийн мисс"-ийн тэмцээний гуравдугаар байрт, "Оюутан мисс-2004"-т тусгай, 2005 оны "Мисс интернэйшнл"-д тус бүр оролцсон. -Загвар өмсөхийн хажуугаар сурдаг гэж сонссон... -Тиймээ. "Чингис СООСЭ" дээд сургуулийн олон улсын харилцааны хоёрдугаар дамжааны оюутан. -Хэнтэй хамт амьдардаг вэ? Айлын хэд дэх хүүхэд вэ? -Аав ээжтэйгээ амьдардаг. Нэг дүүтэй. Аав ээж маань хувиараа бизнес эрхэлдэг. Тэмцээнд өмссөн даашинзуудыг маань ээж оёж өгсөн. Энэ дашрамд ээждээ баярласнаа хэлмээр байна. (Ч.Анна) Өдрийн сонин. 2006.12.22. Баасан №312 (2446) Ж.Наранцацралтын урилгаар “Ван Гуан Тао” айлчилж байна. Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтын урилгаар БНХАУ-ын Барилгын яамны сайд Ван Гуан Тао тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Барилгын сайд Ван Гуан Тао БХБ-ын сайд Ж.Наранцацралттай хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурна. Санамж бичгийн хүрээнд барилгын үйлдвэрлэл болон үл хөдлөх хөрөнгө бий болгох үйл ажиллагаа эрхэлдэг бүтэц, холбогдох аж ахуйн нэгжүүдийн хороонд шууд харилцаа тогтоох, барилгын
1692 норм, норматив стандартын чиглэлээр хамтарсан судалгаа явуулах, барилгын салбарын боловсон хүчинг бэлтгэх, барилгын салбарын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлаар хамтран ажиллахаар болж байна гэж БХБЯ-наас мэдээлэв. Өдрийн сонин. №313(2447). 2006.12.23. Пүрэв Улаанбаатарт "Бээжин" хороолол сүндэрлэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд манай оронд айлчилж буй БНХАУ-ын барилгын сайд Ван Гуан Таог хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн хэдхэн хоногийн өмнө хоёр орны Барилгын яамдын хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсныг барилгын салбарт нэг нэгнээсээ суралцах сайхан боломжийг албан ёсоор нээж өглөө хэмээн дүгнэв. Ноён Ван Гуан Тао "Манай хоёр орон барилгын салбарт хамтран ажиллах цаг болсон. Юуны өмнө нарийн стандартын чиглэлээр харилцан туршлага солилцох шаардлагатай. Бидний хувьд Монгол орны онцлогийг судална" гэлээ. Тэрээр мөн барилгын салбарт мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа. Түүнчлэн одоогоор Монгол, Хятадын барилгын чиглэлийн таван компани хамтран ажиллахаар болсныг уулзалтын үеэр онцлов. Энэ бүхнийг Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн гэж үзэж байгаагаа Ван Гуан Тао илэрхийллээ. Ерөнхий сайд М.Энхболд "Манай улсын нийслэлд хоёр хөршийн маань нэртэй хороолол байгаасай хэмээн бид хүсдэг. Улаанбаатарт "Москва" гэдэг нэртэй хороолол бий. Тэгвэл удахгүй Бээжин хотоор овоглосон сайхан хороолол байгуулах зорилготой байна. Намайг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр танай тал 50 сая юанийн буцалтгүй тусламжийг манай Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэсэн. Бид тэр мөнгийг "Бээжин" хорооллыг барих хөрөнгө оруулалтад ашиглах бодолтой байна" гэлээ хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин. №313(2447). 2006.12.23. Пүрэв Монголоор дамжуулж гурван сая тонн нефть тээвэрлэнэ. Шинэ оны өмнө ийм таатай мэдээ дуулдлаа. Дээрх хэмжээний нефтийг манай төмөр замаар тээвэрлэх талаар саяхан ОХУ, Монгол, БНХАУ-ын тал Москвад болсон ажлын уулзалт дээр үндсэндээ тохиролцжээ. Манайд нефть голлон нийлүүлэгч хойд хөршийн "ЮКОС" компанийн үйл ажиллагаа доголдсоноос (бараг дампуураад байгаа) УБТЗ-ын транзит тээврээс олдог ашиг орлого огцом буурч, санхүү нь хүндрээд байгааг дээр дооргүй ярьж байгаа ийм үед дээрх их хэмжээний нефть тээвэрлэгдэхээр болж байгаа нь манай төмөр замд хямралаас гарах аманд орсон шар тос гэсэн үг. Одоо харин хойноос урал сард 250 мянган тонноор ачигдах "Росьнефть"-ийн дээрх гурван сая тонныг дамжин өнгөрүүлэхэд зүтгүүр, вагоноо бэлэн болгох, зам болон холбоо харилцаа, дохиоллын
1693 системээ сайжруулах зэрэг манай талаас хамаарах зохион байгуулалт, техникийн бэлтгэл ажил үлдээд байгаа аж. (Төгсгөл нь III нүүрт) Монголоор дамжуулж гурван сая тонн нефть тээвэрлэнэ. Москвад болсон уулзалтын үр дүн энэ аж. Үүгээр ч зогсохгүй. уулзалтад оролцсон ОХУ-ын Төмөр замын удирдлага тус улсын "Роснефть" болон “БНХАУ-ын Синопек" компанийн удирдлагууд төмөр замын тээвэрлэлтийн тарифыг хөнгөлөх, хөнгөлөлтийг Оросын төмөр зам 50 гаруй хувийг, манай тал 30 хүрэхгүй хувийг, үлдэх хувийг Хятадын тал хариуцана. Мөн цаашид түүхий нефтийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Оросоос Хятад руу түүхий нефть болон байгалийн хий дамжуулан тээвэрлэхэд манай улс хамгийн дөт зам уу, стратекийн гол чиглэл мөн үү. Энэ талаар өмнө нь бишгүй яригдаж байсан. Жишээ нь, хойноос байгалийн хий дамжуулах хоолойг манай улсаар тавихаар олон жилийн өмнөөс ярьж байсан боловч манай дарга нарын урагшгүй чармайлтаас болоод бараг өнгөрсөн. Энэ нь одоо мартагдах биш сэргээхэд буруудах зүйлгүй мэт. Өнөөдрийн ярьж буйгаар манайхаар дамжин тээвэрлэгдэх гурван сая тонн нефтийн өрсөлдөгч чиглэл нь Забайкальск Манжуур ч биш, манайхаар дамжуулан байгалийн хий хоолой тавих талаар яригдаж байх үөийн далай болон хуурай замын тээвэр хосолсон өөр өөр чиглэлүүд байна. Гэвч манайх дөт нь. Энэ дашрамд дурдахад, дээр нэр гарсан “Тоснефть" болон “Синопек" нь манай хоёр хөршийн нефтийн экспорт, импортын гол томоохон компаниуд юм. "Роснефть" Оросын толгой цохигчдын нэг бол нь Хятадын нефтийн хоёр дахь эзэн. Эдгээр компанитай манайх сайн нөхөрлөлөөр нефтийн импорт ихэсч, үнэ буурах талтай. (Б.Болд) Өдрийн сонин. №317(2451). 2006.12.28. Пүрэв
1694 2007 он Бүгд Найрамдах Хятад Улсад суралцуулна. Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боповсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд 25 бакалаврын оюутан, 30 мэргэжил дээшлүүлэгчийг тус тус сонгон шалгаруулж суралцуулна. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Упсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон Хятадын талтай эөвшилцсөний дагуу БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 40 хүртэл. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн мх сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, 2000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2007 оны III сарын 20-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. Бүртгэл хөтлөх хүснэгт: № Овог нэр Нас Хүйс Утас Регистрийн дугаар Курс Голч дүн Суралцаж буй чиглэл Суралцах чиглэл 1 БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь 2007 оны III сарын 21-ний өдрийн 10.00-1800 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн III байрны нэгдүгээр давхарт ирж, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт болон хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ эх хувиар нь үзүүлж бүртгүүлнэ үү. Мэргэжил дээшлүүлэх хүмүүсийг шалгалтад бакалавраас доошгүй боловсролтой (сургалтын голч дүн нь 3.25-аас дээш байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2007 оны III сдрын 20-ний өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн III байрны нэгдүгээр давхарт ирж бүртгүүлнэ үү. Үүнд: 1. Иргэний үнэмлэхийн хуулбар 2. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын хуулбар
1695 3. Ажил байдлын тодорхойлолт 4. Суралцах хөтөлбөр, төлөвлөгеө (500-аас цөөнгүй үгээр бичнэ) 5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт 6. Шалгалтын хураамж 4000 төгрөг Жич: Соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана. БНХАУ-ын Боловсролын яамны мэдэгдлийн дагуу Хятадын их, дээд сургуульд суралцах болон мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулах тул бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас III сарын 23-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээлгэж өгнө. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна. Бакалаврын сургалтад хамрагдахаар буртгүүлсэн хүмүүсийг математикийн шалгалтад оруулж, хамгийн өндөр оноо авсан 50 хүнээс ярилцлага авна. Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан 60 хүнийг ярилцлагад оруулна. Матөматикийн шалгалтыг 2007 оны III сарын 25-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Математикийн шалгалтын оноо, ярилцлагад орохоор шалгарсан бакалаврын ангид суралцах болон мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн нэрс, ярилцлага зохион байгуулах хуваарийг 2007 оны III сарын 28-ны өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Бакалаврын ангид суралцах хүмүүсийн ярилцлагыг 2007 оны IV сарын 3-ны өдөр, мэргэжил дээшлүүлэх хүмүүсийн ярилцлагыг IV сарын 4-ний өдөр Элчин сайдын яамны байранд зохион байгуулж, эцсийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг IV сарын 6-ны өдөр Элчин сайдын яамны үүдний самбар дээр зарлана. Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо. БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээгээ, мэргэжил дээшлүүлэх хүмүүс нь иргэний үнэмлэх, дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт, бүтээлийнхээ дээжийг эх хувиар нь болон хуулбарыг нь авч ирнэ үү. Инженер, технологи, байгалийн шинжлэлийн чиглэлээр суралцах хүмүүс сонгон шалгаруулалтад давуу эрх эдэлнэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын
1696 их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, тухайн хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн гаараас санхүүжүүлнэ. Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын "мэдээлэл" гэсэн хэсгийн "гадаадад суралцахыг хүсэгчдэд" зориулсан булангаас уншиж болно. Өдрийн сонин. №056(2508). 2007.03.10. Бямба. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам Боксчид Хөххотыг зорьжээ. Саяхан улсын аваргуудаа тодруулсан боксын тамирчид Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотыг зорьсон. 15 тамирчны бүрэлдэхүүнтэй тус баг 21 хоног хамтарсан бэлтгэл хийнэ. Харин тэдний дараа чөлөөт бөх болон буудлагын тамирчид ээлжээ хүлээж буй юм. (Б.Бадмаа) Өдрийн сонин. №061(2513). 2007.03.16. Баасан. Гао Шумао: Эдийн засгийн жам ёсны өсөлт чухал гэдгийг бид ойлгосон. БНХАУ-аас Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас өчигдөр хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийлээ. Уг хуралд тус улсаас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гао Шумао болон хоёрдугаар нарийн бичгийн дарга, Улс төрийн албаны дарга Сунь Хунлян, хэвлэл мэдээллийн атташе Жан Зи Хуан нар оролцсон юм. Тэд энэ удаад Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн аравдугаар зөвлөлгөөний V чуулганыхаа талаар мэдээлэл өгөхийг хүсжээ. Уг хурал энэ сарын 3-15-ны өдрүүдэд Бээжин хотноо болж байгаа талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд анхаарал тавин мэдээлж байсан билээ. Энэ хурлаар дөрвөн тайлан сонсож, өмнөх чуулганаас хойших санал санаачилгын тухай ярилцсан гэнэ. Мөн энэ оныг шинжлэх ухаанчаар хөгжих жил хэмээн онцолсон ажээ. Уг хуралдааны сүулчийн өдөр Ерөнхий сайд Вэнь Жябао "Нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхийн аливаа тэргүүний соёл иргэншлийн ололт амжилтаас суралцаж, бодит байдалтайгаа уялдуулан Хятадын ардчилсан замаар замнахад Хятад Улс бэлэн байна" гэжээ. Харин энэ чуулганаар Тайванийг хууль зүйн талаар тусгаар тогтнуулахыг эрс эсэргүүцэх талаар ч ярилцсан байна. Хятадын иргэдийн удаан хугацаанд хүлээж байсан
1697 "Өмчийн харилцааны эрхийн тухай хууль" энэ өдрүүдэд батлагджээ. Энэ хууль нь ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжих бөгөөд төр болоод хувь хүмүүсийн өмчийг эн тэнцүү хамгаалах зорилготой аж. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг баталжээ. Өмнө нь дотоод, гадаа-дын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдээс харилцан адилгүй татвар авч байсныг ялгалгүйгээр 25 хувь болгосон байна. Дэлхийн томоохон агентлагууд ам дамжин мэдээлж байсан тус улсын Батлан хамгаалах зардал 17,8 хувиар өссөн тухай ч энэ өдөр мэдэгдэв. Ингэснээр батлан хамгаалах салбарын зардал 350 тэрбум 900 сая юань болж байгаа юм байна. Тус улсын хувьд ДНБ-тэйгээ харьцуулахад энэ салбарын зардал тун багад тооцогддог байжээ. Боловсролын салбарт ч ихээхэн анхаарахаар тэд тооцоолсон гэнэ. Хүүхэд, залууст боловсрол олгох салбарт зарцуулагдах мөнгө өнгөрсөн жилийнхээсээ зургаа дахин нэмэгдэж байгаа юм байна. Энэхүү чуулганаар зрчим хүч хэмнэж, байгаль хамгаалах, хөдөө аж ахуйн талаар ч ихээхэн анхаарч ярилцсан байна. Товч мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариу авсан юм. -Хятадууд өмчийн эрхийн тухай хууль гаргасан нь дэвшилтэт алхам болсон талаар хүмүүс ихээхэн сонирхож байсан. Энэ хуулийнхаа талаар тодруулна уу? -Өмчийн эрхийн тухай хууль баталсан нь өнөөгийн бодит байдалтай уялдуулан гаргасан явдал юм. Энэ хуулийг 13 жилийн турш судалж, хэлэлцсэн. Энэ хугацаанд зургаан ч удаа хэлэлцэж байсан. Манайд өмчийн тухайд хувь хүн, төрийн, гадаадын, хувь нийлүүлсэн гэсэн өмч хөрөнгө бий. Энэ хуулиар өмчүүдийг эрх тэгш хамгаалах болсон. -Сүүлийн үед Хятад улс цаг минутаар урагшилж байгаа эдийн засгийн өсөлтөө хязгаарлах гэж оролдож байгаа талаар ярих болсон. Үнэхээр өсөөд байгаа эдийн засгийг хойш нь чангаах шаардлага байдаг юм уу? -Манай улсын эдийн засагт гурван ноцтой асуудал тулгараад байгаа. Нэгдүгээрт тэнцвэрт бус байдал, хоёрдугаарт тогтолцооны бүтцийн хувирал, гуравдугаарт тогтвортой хөгжиж чадахгүй байгаа явдал. Бид олон жилийн турш хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн. Гэхдээ хөрөнгө оруулалт бүрийг татаад байхаас гадна жам ёсны өсөлт чухал гэдгийг ойлгосон. Дэс дараалалтай эдийн засгийн хөгжил чухал учраас хөрөнгө оруулалт зарим үедээ нэмэгдэж, заримдаа багасч байх хэрэгтэй. Өнгөрсөн онд гэхэд хөрөнгө оруулалтын байдал 2005 оноос 10 хувиар буурч байх жишээтэй. Эдийн засгийн хурдцыг тохируулж байх нь тогтвортой хөгжилд нөлөөлнө. -Танай улс "Нэг айл-нэг хүүхэд" гэсэн бодлогыг баримталж ирсэн. Саяын хурлаар энэ асуудлаа сөхөж ярьсан уу. Төрөлтөд хязгаар тавих энэ бодлого чинь хэзээ өөрчлөгдөх вэ? -Энэ удаагийн хурлаар хориод гишүүн терөлтийн төлөвлөгөөтэй бодлогыг зогсоох саналыг оруулж ирсэн. Ямар нэг бодлогыг батлахад бүгд зөвшилцөж дэмжсэний эцэст шийдвэр гарах ёстой. Хурлаар олонх гишүүн "Нэг айл-нэг хүүхэд" гэсэн бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ бодлого цаашдаа үргэлжлэн явах болно. Мэдээж, эдийн засгийн зохих түвшинд хүрээд зогсоож болно гэхэд зогсоож бололгүй яахав. Энэ байдал үргэлжилж байгаа нь аргагүй байдалтай холбоотой.
1698 -Сүүлийн үед чангарсаар байгаа юанийн ам.доллартай харьцах харьцааны тухайд АНУ, Япон улс анхааран ярих болсон. Танай мөнгөн тэмдэгтийн ханш чангарсаар байгаа тухайд... -Ойрын хоёр жил юаньтай харьцах ам.долларын ханш суларч байгаа. Энэ байдал нь өнөөгийн манай улсын эдийн засгийн бодит байдалтай нийцэж байгаа гэж бид үздэг. Цаашид бодит байдлаас шалтгаалаад еөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. -Монголд ажиллаж амьдарч байгаа хятад иргэдийн тоо хэд байгаа вэ? -Манай Элчин сайдын яаманд танай гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас ирүүлсэн мэдээгээр 7000 орчим Хятад иргэн ажиллаж амьдардаг. Яамнаас гаргасан судалгаагаар бол 3000 гаруй хүн бий гэж үздэг. Монгол Улсад барилгын салбарт хийж байгаа бодлоготой холбоотой хятад ажилтнууд орж ирж байгаа. Энд ажил хийж байгаа манай иргэдийн хувьд хууль зөрчих явдал гарч байгаа. Яамны зүгээс хууль мөрдөж ажиллахыг зөвлөж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж ажилладаг. (Э.Энэрэл) Өдрийн сонин. №067(2519). 2007.03.23. Баасан. Залуус Хятадын боловсролыг сонирхож байна. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үзэсгэлэнгийн танхимд очсон хэн бүхний сэтгэлд ийм бодол төрөхөөр байв. Өдгөө БНХАУ-ын их, дээд сургуульд 188 орны 160 мянган оюутан арав гаруй мэргэжлээр суралцаж байгаа аж. Монголын оюутнууд ч дээрх орны тоонд багтаж байгаа нь лавтай. Нөгөөтээгүүр, Хятадын дээд боловсролын түвшин болон чанарыг дэлхий хүлээн зөвшөөрч буй учраас тус улсад суралцагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байдаг биз. Энэ өдөр тус улсын Элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулагдсан боловсролын яармагт ирж оролцсон их, дээд сургуулиуд бүгд л тодорхой нөхцөлийг хангасан оюутнуудад тэтгэлэг олгохоо амлаж байсан нь монголчуудад ихэд таалагдсан. Боловсролын яармагт Хятадын нөлөө бүхий "Жан Линг", "Нан Кай", "Хар мөрөн", "Жан Нанг"-ийн их сургууль, "Хуа Дун" багшийн их сургууль, "Хуа Бэйг"-ийн электроникийн их сургууль, Бээжингийн хэлний их сургууль, "Нан Жин"-ийн ХААИС, "Цан Су"-ийн их сургууль, Тяньжин-ийн уламжлалт анагаах ухааны эмийн их сургууль, Тяньжиний бизнес удирдлагын дээд сургууль, Нийслэл-ийн эдийн засаг худалдааны их сургууль гэсэн нийт 17 их, дээд сургууль өөрийн сургуулийн онцлог, сургалтын программ, төлбөрийн хэмжээг сонирхуулж, бие төлөөлөгч нар нь аман сурталчилгааг хийж байв. Манай залуусын хувьд Тяньжин, Шанхай, Бээжингийн их сургуулиудыг илүүтэй сонирхож байх шиг байна лээ. Сургалтын төлбөрийн тухайд өөр хоорондоо тийм ч зөрүүтэй биш. Тухайлбал: Бээжингийн их сургуулийн бакалаврын жилийн төлбөр 24 мянган юань бол магистрынх 30 мянга, докторынх 42 мянган юань байх жишээтэй. Түүнээс гадна оюутан
1699 бүр даатгалд хамрагдах учиртай аж. Тэрхүү даатгалынх нь хэмжээ жилд 600 юань. Үүнд мэргэжил дээшлүүлж буй иргэд ч хамаатай юм билээ. (Ч.Чулуунцэцэг) Өдрийн сонин. №074(2526). 2007.03.31. Бямба. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт монгол оюутнууд хамрагдана. Хятадын Элчин сайдын яамнаас анх удаа зохион байгуулсан Хятадын боловсролын яармаг амжилттай болж өнгөрчээ. Амжилттай гэх тухайд тус яармагт оролцсон 17 их, дээд сургууль тус бүр эхний жилдээ амжилт үзүүлсэн таван оюутныг Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах болсон тухайгаа зарласан байна. Түүнээс гадна өдгөө их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудаас шалгалт авч эхний таван байрт шалгарсан оюутнуудыг мөн тэтгэлэгт хамруулах гэнэ. (Ч.Чулуун) Өдрийн сонин. 2007.04.04. Лхагва №077 (2529) Эрээнд Монголын консул нээгдэв. Сайншандаас цааш Азийн цагаан тийрэн зорчигчдыг найман цаг хөөрхөн эовоочих шинжтэй юм. Эрээн хотод Монгол Улсын консулын газрыг нээх ёслолд урлаг соёл, улс төр, хэвлэл мэдээллийн олон хүн явж очив. Эрээнийг бид үгийн утгаар нь эрээн мяраан л гэж төсөөлж байтал “хоёрын холбоос" буюу Эр-Лянь гэж Хятад ханз талаасаа орчуулж болдог гэнэ. Манай улстай хил залгаа оршдог авто болон төмөр замын гол том боомт эл хот 1956 онд байгуулагдсанаас хойш орж гарсан монгол, хятад хүнийг тоолоход бэрх байх. Одоо л гэхэд өдөртөө хоёр мянган монгол хятад руу зорчдог гэсэн. Эрээн хотын "бүдүүн" дарга нар манай албаныхнаас олон асуултад хариу авах гэж оролдов. Үгүй ядахнаа л Замын-Үүд хэмээх чөлөөт бүсэд хятадын ажиллах хүчний тоо толгойг олшруулах талаар "тулган шаардаад” байх юм. Монгол Улсад ажиллаж амьдардаг гадаад иргэдийн 73 хувийг урд хөршийнхөн маань эзэлдэг юм билээ. Хятад улсын иргэд манайх руу зорчиход нэг бэрхшээл бий. Энэ нь орон нутагтаа л хэрэглэдэг үнэмлэх Монгол Улс руу орохын тулд ганцхан энэ үнэмлэхээрээ орж байя гэж тунирхах шинжтэй юм. Манай аялал жуулчлалын салбарын тэргүүний зочид тэд шүү дээ. Замын-Үүд Мод тариад ургадаггүй газар юм уу? Эрээн дэргэд нь диваажин санагдана. Тэгэхнээ тэр Эрээний мод, бут, сөөгийг хүн хариуцдаг гэнэ ээ. Цалинтай ажилчид. Хүрз хөдөлж л байна. Мод ургаж л байна. Замын-Үүдэд хятадын ажиллах хүчнийг оруулах тухай их ярилаа. Цахим мэдээлэл, барилгын салбар, зугаа цэнгээний газрын мэргэжилтнүүд. Нэг хүний ажиллах төлбөр багцаагаар 160 мянган төгрөг. Эрээн, орос, хятад, монгол гурван улсын боомт хот байснаа одоо нөлөөлөл нь багасч байгаа юм байна. ОХУ-ын түүхий нефть, модны тээвэрлэлт Манжуур луу шилжсэнээс хойш манай улсын хувьд ч, БНХАУ-ын тухайд ч "азийн төмөр зам"-аас саах мөнгө хөөрхий л болж байгаа юм уу даа. Эрээн хотын намын хорооны дарга Жан Гу Хуа-аас манай сонин хэд хэдэн асуултад хариу хүссэн юм.