The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1000 - 1499)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:11:10

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (2)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1000 - 1499)

1000 Үнэн сонин 10 дугаар сарын 26, № 257(12616), 6-р нүүр Талархал Улаанбаатар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас ирүүлсэнд тань гүн талархлаа илэрхийлье. Хятад, Монгол хоёр улсын ард түмний найрамдал улам батжин хөгжтүгэй! БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лай Бээжин Үнэн сонин 10 дугаар сарын 29, № 259(12618), 1-р нүүр Талархал илэрхийлэв БНХАУ байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Зы Пэн Фэй, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Л.Ринчинд талархал илэрхийлсэн хариу цахилгаан утас ирүүлэв. Үнэн сонин 10 дугаар сарын 29, № 259(12618), 4-р нүүр 1975 он ҮНЭН сонин Эмгэнэл илэрхийлэв Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Дун Бу И нас нөгчсөнтэй холбогдуулан Ардын Их Хурлын Тэргүүлэгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хороонд гүн эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1975 оны 4 дүгээр сарын 8 № 83 (12756) 1-р нүүр Төлөөлөгчдийн тэргүүн ирэв БНМАУ, БНХАУ-ын хооронд 1975 онд харилцан бараа нийлүүлэх тухай Протоколд гарын үсэг зурахаар БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Цэнь Жэ Улаанбаатарт өчигдөр хүрэлцэн ирэв. Төлөөлөгчдийн тэргүүнийг БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Д.Цэрэнсанжаа болон төлөөлөгч гишүүд угтав. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчн сайд Жан Вэй Ле угталцав. Үнэн сонин 1975 оны 4 дүгээр сарын 18 № 92 (12765) 4-р нүүр Протоколд гарын үсэг зурав


1001 БНМАУ. БНХАУ-ын хооронд 1975 онд харилцан бараа нийлүүлэх Протоколд БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Д.Цэрэнсанжаа, БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Цэнь Жэ нар Улаанбаатарт өчигдөр гарын үсэг зурав. Протоколд гарын үсэг зурахад БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Ё.Очир, Гадаад Явдлын Яамны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Бадамрагчаа нар болон хоёр талын төлөөлөгчдийн гишүүд байв. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Оны бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле байлцав. Үнэн сонин 1975 оны 4 дүгээр сарын 20 № 94 (12767) 4-р нүүр БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулагдсаны 15 жилийн ойд ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд германы фашизм, японы милитаризмыг бут цохисон нь даян дэлхийд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэй өрнөх нөхцөл бололцоог бий болголоо. Ялангуяа ЗХУ-тай олон мянган километр газраар хил залган оршдог Хятад орон, түүний хувьсгалт хүчний тэмцэлд таатай нөлөө үзүүлсэн билээ. Энэ түүхэн ялалтын үр дүнд империализмын колоничлолын эсрэг хятадын ард түмний хийсэн олон жилийн шургуу тэмцэл шийдвэрлэх үе шатандаа орж, хятадын Коммунист намаар удирдуулсан үндэсний чөлөөлөх хүч ялж, 1949 оны 10 дугаар сарын нэгэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласан юм. Хятад улсад ардын хувьсгал ялсан явдал монгол хятадын ард түмний жинхэнэ интернациналч найрамдал, хамтын ажиллагаа үүсэж хөгжих өргөн боломжийг нээсэн билээ. Монголын ард түмэн хятадын ард тмүний ялалтыг талархан угтаж, БНХАУ байгуулагдсаны дараахан хүлээн зөвшөөрч, хятадын ард түмэнтэй найрсаг жинхэнэ ах дүүсэг, тэгш эрхтэй харилцаа тогтоох эрмэлзлээ илэрхийлсэн юм. Ингээд 1952 оны 10 дугаар сарын 4-нд БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Дэлхийн анхны социалист орны нэг БНМАУ энх тайвныг эрхэмлэгч гадаад бодлогыг тууштай баримталж, ах дүү социалист орнуудтай найрамдалт харилцаа тогтоож, түүнийг цаашид улам зузаатган хөгжүүлэхийг юу юунаас илүү чухалчлан үзэж, интернационалч зарчимдаа тулгуурлан 1960 оны 5 дугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Мчонгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд найрамдал харилцан туслах тухай Гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний батламж бичгийг хоёр тал 1961 оны 4 дүгээр сарын 17-нд Бээжин хотноо солилцсоноор уг гэрээ хүчин төгөлдөр болжээ. Энэ гэрээ тус хоёр орны ард түмний хоорондын харилцааны үндсийг тодорхойлсон улс төрийн чухал агуулгатай баримт бичиг юм. Уг гэрээнд: “БНМАУ, БНХАУ-ын хоорондын ах дүүгийн найрамдал харилцан туслах явдлыг пролетарийн интернационализмын зарчим болон төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох тэгш эрх,


1002 харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр цаашид улам өргөтгөн зузаатгах хүсэл дүүрэн байна” гэжээ. БНМАУ-ын Засгийн газар, монголын ард түмэн энэ Гэрээ нь хятадын ард түмэнтэй найрсаг хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чухал хэрэглүүр болно гэж үзээд, Гэрээнд заасан зарчмыг Монгол, Хятадын харилцаанд тууштай баримталж түүний зарчим, үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр байлаа. Гэтэл хятадын эрх баригч Маогийн бүлгийнхэн БНМАУ-ын нутаг дэвсгэрт шунан өнгөлзөх, тусгаар тогтносон БНМАУ оршин тогтнож байгааг үгүйсгэх, монгол, зөвлөлтийн ард түмний мөнхийн найрамдал, хамтын ажиллагааг гүтгэн доромжилж, түүнд ан цав гаргах, БНМАУаас социалист бусад оронтой тогтоосон нйарамдал, хамтын ажиллагааг гуйвуулах бодлого явуулж, манай орны нийгрэм эдийн засгийн, улс төрийн бүхий л амьдралд шахалт хавчилт үзүүлэхийг оролдож байна. Энэ нь Маогийн бүлгийнхэн социалист хамтын нөхөрлөлийн орнуудыг илт эсэргүүцэж, коммунист хөдөлгөөн, империализмыг эсэргүүцэгч бүх дэвшилт хүчнийг бутарган сарниулах бодлого явуулж, нийгмийн өөр өөр байгуулалттай улс орон энх тайвнаар зэрэгцэн оршихын эсрэг, цөмийн зэвсгийг үйлдвэрлэх, нөөцлөх, турших, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг хориглохын эсрэг, түгшүүртэй байдлыг намжаахын эсрэг улайран тэмцэж байгаагаар тайлбарлагдана. БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслах тухай 1960 оны 5 дугаар сарын 31-ний Гэрээний 1 дүгээр зүйлд: “Хэлэлцэн тохирогч хоёр тал нь Ази ба даян дэлхийд энх тайван, улс түмний аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүх хүчээр чармайх болно” гэж заасан боловч одоо маогийн бүлгийнхэн үүнийг бүдүүлгээр зөрчиж байгаагаар үл барам түгшүүртэй байдлыг намжаахыг эсэргүүцэн, импкериалист бүлгийнхэнтэй илэрхийгээр хуйвалдан сүлбэлдэж, дэлхийн шинэ дайнд бэлтгэхийг уриалж байна. Ингэж хятадын удирдагчдаас БНМАУ-ын эсрэг явуулж байгаа дээрэнгүйлэх, түрэмгийлэх балмад бодлогоос шалтгаалж, уг гэрээний зарчим, үзэл санаа биелэгдэхгүй болж, манай хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдалт харилцаанд хор хүргэж хоёр орны харилцаа улам бүр муудсаар байна. Гэвч БНМАУ-ын Засгийн газар, ард түмэн БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харгилцан туслах тухай Гэарээнд заасан үзэл санаа, зарчимд үнэнч байж, хятадын ард түмэнтэй байгуулсан найрамдал хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, төрийн шугамаар харилцааг хэвийн болгохын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байна. Хятад дахь эрүүл саруул хүч ялж, манай хочр орны харилцаа хэвийн болж, гэрээний заалт амьдралд хэрэгжинэ гэдэгт манай ард түмэн найдаж байна. Т.Очир Үнэн сонин 1975 оны 5 дугаар сарын 31 № 129 (12802) 4-р нүүр Баяр хүргэсэн нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх танаа Монгол Ардын Хувьсгалын 54 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн газар, ард түмний өмнөөс найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэе.


1003 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лай Үнэн сонин 1975 оны 7 дугаар сарын 13 № 166 (12839) 4-р нүүр БНМАУ-ын Элчин сайдын Яамдад Монгол Ардын Хувьсгалын 54 жилийн ойг тохиолдуулан ЗХУ, БНБАУ, БНАВУ, БНАГУ, БНКУ, БНСРУ, БНАСАУ, БНУАУ, БНПАУ, БНСЧУ, ХБНСЮУ, БНХАУ мөн Энэтхэг, Япон, Англи зэрэг орнуудад суугаа Элчин сайдын Яамд дайллага хийж, хэвлэлийн бага хурал, кино үзлэг зохиов. Эдгээр арга хэмжээнд дээрх орнуудын удирдах, хариуцлагатай хүмүүс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, гишүүд оролцжээ. Үнэн сонин 1975 оны 7 дугаар сарын 15 № 167 (12840) 4-р нүүр Талархал илэрхийлэв Монгол Ардын Хувьсгалын 54 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн явдалд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнхөөс БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жоу Энь Лайд гүн талархал илэрхийлж цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1975 оны 7 дугаар сарын 20 № 172 (12845) 1-р нүүр Маоизм, маогийнхан Шинэ номын тухай БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судлалын хэлтсээс эрхлэн бэлтгэсэн “Маоизм, маогийнхан” гэдэг товхимол саяхан хэвлэлээс гарлаа. Энэ товхимол нь мөн хэлтсээс 1974 онд гаргасан “Маоием, маогийнхан” гэдэг судалгааны өгүүллийн эмхэтгэлийн үргэлжлэл буюу хоёрдугаар эмхэтгэл ажээ. Уг товхимолд марксизмленинизмд харш маоизмын үзэл санаа маогийнхны практик ажиллагааны харгис мөн чанарыг илрүүлэн няцаахад зориулсан монголын болон гадаадын зохиолчдын бичсэн судалгааны өгүүлэл, шүүмж, тэмдэглэл, тайлбар өгүүлбэр нийтэлж байх болно гэж өмнөтгөлд дурджээ. Цаашдаа жилд 2-3 удаа хэвлүүлж байх энэхүү товхимолд маоизмын үзлээр илэрч байгаа үндсэрхэх, их гүрний дээрэнгүй бодлого, империализмын харгис хүчний гар хөл болж байгааг харуулсан судалгааны чанартай материал нийтаэлж байх юм. Энэхүү товхимолд товчлон нийтэлсэн нөхөр Ю.Цэдэнбалын “Капитализмыг алгасан социалист нийгмийн байгуулалд шилжсэн нь” гэдэг өгүүлэлд: “жанжлах, ноёрхох, аминч явцуу үзэлдээ автсан хятадын удирдагчид капиталист орнууд дахь империалист, милитарист этгээдүүдтэй ямар ч панз хийж, хамгийн харгис хэрцгий дэглэмийг шууд дэмжихээс буцахгүй болсныг баримт гэрчилж байгаа юм” гэж заажээ. Ю.Цэдэнбал энэ өгүүлэлдээ Бээжингийн эрх баригчдаас олон улсын харилцаанд баримталж байгаа чиг


1004 шугам нь Ази, Европын аюулгүй байдлыг хангах, олон улсын хурцадмал байдлыг намжаах талаар ЗХУ, социалист бусад орон хийгээд шударга улс түмний тавьж байгаа хүчин чармайлттай эрс харшилж байгааг илчлээд “Бээжингийн илэрхий ажиллагааны балгаар Парселийн арлуудын районд... үүссэн зэвсэгт мөргөлдөөн нь хятад өөрийн санаархсан нутгийг эзэрхэн ноёрхох эрхээ батлахын тулд хүч хэрэглэхээс ч буцахгүй болсныг дахин тодорхой харууллаа” (товхимлын 12-р тал) гээд цааш нь хятадын удирдагчдын дотоод улс төрийн бодлого, хятадын суртал нэвтрүүлгийн үнэн нүүр царайн илчилжээ. Ю.Цэдэнбалын өгүүлэл нь марксизм-ленинизмийн нэрийг зээлдэгч, марксизмленинизмд үндсээрээ харш Маоизмын үзэл санааг тууштай марксист байр сууринаас илчлэн няцаасан чухал чухал дүн шинжилгээнүүдийг багтаажээ. Мөн товхимолд түүхийн ухааны дэд эрдэмтэн Г.Сүхбаатарын бичсэн “Хүннү хятадын харилцаа ба маоизм” гэсэн судалгааны өгүүлэл нийтлэгдсэн байна. Энэ өгүүлэл нь нэн эртний монгол, хятадын харилцааны түүхэнд холбогдох гол сурвалж бичгүүдийг нягтлан үзэж, хятадын түүхийн зарим зангилаа асуудлаар зохиогч өөрийн санал дүгнэлтийг гаргасан нь уншигчийн анхаарал татахаар болжээ. Жишээ нь: Жоу улсын (МЭӨ XI-III зууны) эхэн үед хятадын ванг тэнгэрийн ивээлээр ертөнцийг захирах ёстой мэт үзэж түүнийг “тяньзы буюу тэнгэрийн хүү” гэж өргөмжилснөөс хойш тэр нь хятадаар барахгүй хол ойрын хятад бус ард түмнийг захирах эрхтэй мэт болж улмаар ертөнцийн төвийг “Жунго буюу дундад улс” гэж үздэг хятадаар төвлөх үзэл үүссэн бөгөөд хятадын эзэн хаанаас зэргэлдээ орны талаар явуулж ирсэн булаан эзлэх бодлогын үндэс болсоор ирсэн гэж түүхийн үүднээс дүгнэн бичжээ. Г.Сүхбаатар өгүүлэлдээ: “Хүннү хятадын харилцааны асуудлыг маогийнхан хэрхэн гуйвуулж байгааг онцгой анхаарч түүхийн чухал баримт нэлээд олныг сөхөн тавьж түүнд тулгуурлан маогийнхан мэт түүхийг завхруулагчдад няцаалт өгчээ. 200 мянга гаруй хүннү хүний цус урсгасан Хан улсын эзэн хаан У Ди мэтийн хятадын эртний эзэн хаадын булаан дээрэмдэх дайныг шударга дайн болгон цагаатгахыг хичээсэн” маоист түүхчдийн оролдлогыг зохиогч дайны түүхийг мушгин гуйвуулсан зохиомол арга гэдгийг ул үндэслэлтэйгээр нотолжээ. Энэ өгүүлэл бүхэлдээ монгол нь нэн эрт үеэс нааш биеэ даасан тусгаар улс байсан бөгөөд түүний нутаг дэвсгэр нь угаасаа хятадын хэсэг байгаагүйг түүхийн баримтаар нотлон харуулаад зогсоогүй хятадын олон үеийн эзэн хаад нь бүр МЭӨ үеэс эхлээд зэргэлдээ орны нутаг дэвсгэрт өнгөлзөх түрэмгий бодлого хятадын үндэсний дээрэнгүй үзлийг баримталж ирсэн ба одоо үед маогийнхан хятадын өнгөрсөн үеийн үзлийг өвлөн залгамжилж үндэсний дээрэнгүй санаархалдаа түүхэн үндэс болгохыг хичээж байгааг харуулжээ. Танилцуулан буй товхимолд нийлэгдсэн өөр нэг өгүүлэл нь БНХАУ-ын шинэ үндсэн хуулийн тухайд зориулагджээ. Зохиогч Д.Сангиданзан. БНХАУ 1954 онд баталсан үндсэн хуулиа яагаад халж, шинэчлэх болов. Шинэ үндсэн хууль нь ямар агуулга, шинж чанартай юм бэ? Гэдэг асуудалд гол анхаарлаа чиглүүлжээ. Зохиогч 1954, 1975 оны үндсэн хуулийн удиртгал, зүйл анги бүрийг бүтэц, агуулга бүхий л талаас нь харьцуулсан судалгааны үндсэн дээр “БНХАУ-д үндсэн хуулиа халж шинэчилсэн нь маогийн бүлгийнхний социализмд харш ажил, явуулгын уршгаар сүүлийн жилүүдэд тус орны дотоод нийгэм


1005 эдийн засаг, улс төр, үзэл суртлын амьдрал, хүчний харцаа, гадаад улс төрийн бодлогын чиг шугамд гарсан харгис өөрчлөлтийн шууд үр дагавар мөн” (товхимлын 39 дүгээр тал) гэдэг дүгнэлт хийжээ. 1975 оны 1 дүгээр сард хуралдсан БХАТХ-ын анхдугаар чуулганаар баталсан шинэ үндсэн хуульд “дайн ба цаг бусын өлсгөлөн гамшигт бэлтгэх” тухай тусгай заалтыг зориуд оруулснаараа умардын аюул гэдэг зохиомол шалтаг зааж, хятадын олон сая хөдөлмөрчнийг шинэ дайны оюул заналаар сүрдүүлж хэрэг дээрээ хүйтэн дайны бодлогыг зориуд сэргээснээ хууль зүйн үндэстэй болгохыг эрмэлзэж байгаагаа харууллаа. Хятад бол олон үндэсний улс гэдэг нь мэдээж билээ. Гэтэл 1954 оны үндсэн хуульд батлагдсан үндэстний бодлогын талаарх зарчмын холбогдол бүхий зарим заалтыг шинэ үндсэн хуулиас ор тас хасаж, хятадын удирдагчдын явуулж байгаа хятад бус ард түмнийг хүчээр уусгах бодлогыг шинэ үндсэн хуульд бататгаснаас гадна социалист ардчилал, хөдөлмөрчдийн эрхийг танаж, төрийн байгууллагын эрх үүргийг үлэмж хязгаарлаж бүхэлдээ БНХАУ-д Мао Зж Дуны ганцаар захирах дэглэмийг хөдөлбөргүй байлгахад чиглэсэн бусад зүйлийг зохиогч задлан шинжилж шинэ үндсэн хуулиар БНХАУ-д социалист төрийн ардчилал хэрэг дээрээ үгүй болж нийгмийн амьдралд байнгын арми ба иргэний цэргийн гйүцэтгэх үүргийг үлэмж нэмэгдүүлэн, үндэстний районуудын эрхийг хассан зэрэг ноцтой өөрчлөлтийн учир шалтгааныг тайлбарлажээ. Хууль нь зөвхөн маоизмд баригдаж хятадын ард түмний үнэнхүү хүсэл эрмэлзэл үндсэн эрх ашигт харшилж байгаа болохоор одоогийн хятадын нийгэмд бий болсон нийгэмэдийн засаг, улс төр, үзэл суртлын хүрээнд улам бүр даамжирч буй зөрчлийг арилгаж чадахгүй харин хятадын ард түмэн энэхүү шинэ үндсэн хуулийн мөн чанар, марксизмленинизммийн зарчимд харш мөн чанарыг ойлгох болно гэдэг санаагаар зохиогч өгүүллээ төгсгөжээ. Мөнхүү товхимолд ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байгаад “соёлын хувьсгалын үед” Мао Зэ Дуны үзэл бодлогыг тэрсэлсэн урвагч этгээд хэмээн буруушаагдаж албан үүрэг, тушаалаасаа огцрогдон хэдэн жил улс төрийн амьдралд нэр нь гарахаа больсон боловч саяхан цагаадаж дахин хятадын удирдлагын гол хүний нэг болсон Дэн Сяо Пиний тухай зүйлийг Польшийн Дорно-Өрнийн харилцааны судлалын төвийн цаг үеийн мэдээллээс оручуулан нийтэлжээ. Түүнд Дэн Сяо Пиний улс төрийн үйл ажиллагааны тухай сонирхолтой баримтууд оржээ. “Маоизм, маогийнхан” гэдэг өгүүллийн эмхэтгэлийн энэ 2 дугаар дэвтэр нь монгол, хятадын харилцааны эртний түүх, одоогийн байдал, маоизмын мөн чанар, улс орныхоо дотоодод ба хөрш зэргэлдээ орнууд ялангуяа БНМАУ-ын талаар баримталж байгаа бодлоготой уншигчдыг танилцахад хувь нэмэр болох нь дамжиггүй. Э.Пунцаг Үнэн сонин 1975 оны 8 дугаар сарын 10 № 190 (12863) 3-р нүүр Баяр хүргэв Бээжин


1006 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь Лай Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмний өмнөөс найрамдалт хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайн нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Улаанбаатар 1975 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1975 оны 10 дугаар сарын 1 № 234 (12907) 1-р нүүр БНХАУ-ын Элчин сайдын Яаманд БНХАУ-ыг тунхагласны 26 жилийн ойд зориулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд О.Хосбаяр, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Д.Цэрэнсанжаа, албаны бусад хүмүүс байв. Мөн Улаанбаатар дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, гишүүд байлцав. Манай сурвалжлагч Үнэн сонин 1975 оны 10 дугаар сарын 2 № 235 (12908) 4-р нүүр Улаанбаатар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Танаа БНХАУ-ын байгуулагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас ирүүлсэнд талархлаа илэрхийлье. Манай хоёр улсын ард түмний найрамдал тасралтгүй хөгжих болтугай. Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Энь Лай 1975 оны аравдугаар сарын 24 Үнэн сонин 1975 оны 10 дугаар сарын 25 № 255 (12928) 1-р нүүр 1976 он ҮНЭН сонин Цахилгаан утас илгээв БНХАУ-ын төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Хуа Го Фэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх баяр хүргэсэн цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1976 оны 4 дүгээр сарын 17 № 93 (13078) 1-р нүүр


1007 Бодит байдал болчимгүй гүтгэлэг Маогийн суртал нэвтрүүлгийн мугуйд гүтгэлэг (3 дугаар хэсэг) Жэньминь Жибао сонины саяхны өнэг дугаарт БНМАУ-ын сургуулиудад орос хэ үзэж, сурч байгааг ревизионист сургаалыг Монголд нэвтрүүлж байгаа хэрэг гэж цадиггүй бичжээ. Энэ бол тусгаар тогтносон бүрэн эрхт БНМАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлогын нэг хэлчбэр мөн. Өөрийн оронд социализм, коммунизм байгуулах эрх ашгийн үүднээс өөрийн сургуулиудад ямар хэл заах, аль орны туршлагаас эзэмшихийш эрхэмлэн үзэх явдал бол БНМАУ-ын дотоод хэрэг мөн билээ. Нөгөө талаар ЗХУ-аас ревизионист сургаал БНМАУ руу орж ирж байгаа мэтээр дурдсан нь үнэнд огт нийцсэнгүй. Харин БНХАУ-ын талаас марксисзм-ленинизмийн эсрэг, коммунизмын эсрэг империалист хамгийн харгис хүчний дуу хоолой нийлүүлсэн суртал нэвтрүүлэг орж ирэх аюул түгшээж байгаа билээ. Хятадын хувьсгал, ажилчин ангийн эрх ашгаас урван тэрсэлсэн маогийнхны суртал нэвтрүүлэгт тухай бүр уохилт өгөх явдлыг манай олон нийт өөрийн тэргүүн зорилт гэж үзэж байна. Жэньминь жибао сонин монголын сургуулиудад орос хэл зааж байгааг ЗХУ хүчээр тулгасан мэтээр өгүүлээд. “...монголыг соёлын талаар түрэмгийлэх гэсэн ажиллагаа нь үндэснийхээ соёлыг хамгаалсан олон монголын ард түмэн, сэхээтэн, залуучууд, оюутны эсэргүүцэлтэй тулгарч байна” гэж ор үндэсгүй бичжээ. БНМАУ, ЗСБНХУ хоёр 1921 оноос хойш тодорхой гэрээний үндсэн дээр хамран ажиллаж ирсэн бөгөөд улам хөгжиж ирсэн тэдгээр гэрээ, хэлэлцээрт БНМАУ-ын сургуулиудад орос хэл заах тухай үг, үсэг орсон зүйл алга. Манай сургуултудад орос хэл заахыг гагцхүү манай нийгмийн эрх ашиг шаардсан бөгөөд энэ нь монголын ард түмний үндэсний соёлын хөгжил дэвшилд сайхан тус дөхөм үзүүлснийг монголын нийт бүрнээ нотолж байна. БНМАУ-д үндэсний хэлбэртэй социалист соёл түргэн хурдацтай хөгжин, жинхэнэ соёлын хувьсгал ялж, түүнд монгол зөвлөлтийн соёлын харилцаа чухал үүрэг гүйцэтгэснийг ёхэн ч үгүйсгэж чадахгүй. Харин Монголын ардын хувьсгалаас өмнө манжийн хаад монголын соёлыг устгахын хойноос 200 гаруй жилийн турш хөөцөлдөж, Монгол оронд Азид хамгийн хоцрогдсон эдийн засаг, соёл иргэншлийн талаар мөхөх замд орсон колонийн орон байсан билээ. Тэгвэл монголын ард түмэн МАХН-ынхаа удирдлагаар 50 гаруйхан жилд урьдын мянган жилийн түүхэнд олоогүй их амжилт олж, улс орноо бүх ард түмнээ бичиг үсэгтэй, орчин үеийн шинжлэх ухаан, соёлоо хөгжүүлсэн социалист улс болгож чадлаа. Үүнд зөвлөлтийн ард түмний ах дүүгийн сэтгэл харамгүй тусламж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг манай ард түмэн зүй ёсоор бахдан тэмдэглэж байна. БНХАУ-ын доторх хятад биш үндэстнүүдийг хүчээр уусган, хятадчилах харгис бодлогоо хөгжүүлэхийн үүднээс бүх яхтад орныг бусад ертөнцөөс тусгаарлан дураараа авирлаж байгаа маогийн бүлгийн ямар ч мугуйд гүтгэлэг монгол, зөвлөлтийн ард түмний болроос тунгалаг болдоос бат нйарамдалд ан цав оруулж чадахгүй. Үнэн сонин 1976 оны 4 дүгээр сарын 28 № 102 (13151) 4-р нүүр


1008 Эмгэнэл илэрхийлэв Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны дарга Жү Дэгийн нас барсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Дүгэрсүрэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Монголын парламентын бүлгэмийн дарга Д.Цэвэгмид, Гадаад Худалдааны Яамны сайд Ё.Очир, Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Эрдэмбилэг, хэлтсийн дарга П.Цэрэнцоодол нар БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд өчигдөр очиж эмгэнэл илэрхийлэв. Мөн өдөр БНМАУ-ын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, МонголХятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид БНХАУ-ын Элчин сайдын Яаманд очиж эмгэнэл илэрхийлэв. Үнэн сонин 1976 оны 7 дугаар сарын 10 № 166 (13151) 4-р нүүр Баяр хүргэсэн нь Улаанбаатар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Танаа Монгол Ардын хувьсгалын 55 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн газар, ард түмний өмнөөс найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэе. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Хуа Го Фэн Бээжин Үнэн сонин 1976 оны 7 дугаар сарын 13 № 169 (13154) 4-р нүүр Хятадад газар хөдлөв Бээжин. 7 дугаар сарын 30. (МОНЦАМЭ) Хэбэй мужийн таншань Фэннань районд 28-нд 7,5 баллын хүчтэйтэйгээр газар хөдөлсний дараа зүүн хойд хятадад дахин илүү хүчтэй түлхэлт хэд хэдэн удаа болов. Нарийвчлан тодруулсан мэдээнээс үзэхэд уг газар хөдлөлт болон дахин газар дотр түлхэлт болсны улмаас өдий төдий хүн амь насаа алдаж, эд агуурсын ихээхэн хохирол учирсан байна. Ялангуяа газар хөдлөлтийн төв болсон нэг сая хүн амтай Таншань хот ихэд хэлмэгджээ. Хятадаас ирсэн мэдээнээс үзэхэд Тяньжинд бас газар хөдөлсөн байна. Нэлээд нутагт төмөр замын тээвэр, харилцаа холбоо тасарчээ. Бээжингийн олонх оршин суугчид газар хөдлөхөөс болгоомжилж өнгөрсөн шөнийг гудамжууд болон хоосон зай, байр байшингийн хашаа хүрээнд өнгөрүүлсэн байна. Үнэн сонин 1976 оны 7 дугаар сарын 31 № 184 (13169) 4-р нүүр Эмгэнэл илэрхийлэв Хятадын Хэбэй мужид газар хөдөлсний улмаас хүний амь нас үрэгдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс хятадын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утсыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлд илгээв.


1009 Үнэн сонин 1976 оны 8 дугаар сарын 1 № 185 (13170) 1-р нүүр Маоизмын эсрэг МАХН-ын явуулж байгаа үзэл суртлын тэмцэл Дэлхийн коммунист хөдөлгөөн, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон МАХН, БНМАУ-ын эсрэг маогийн бүлгийнхэн 1960-аад оноос эхлэн их гүрний үндсэрхэх дээрэнгүй үзлийн сөуртал нэвтрүүлэг явуулах боллоо. МАХН, БНХАУ-тай хамтран ажиллах, сайн хөршийн ёсоор хэвийн харилцаатай байхыг мэрийхийн хамт ёхаргис маоизмыг эрс шийдвэртэй няцааж байгаа юм. МАХН-ын XYII их хурал дээр МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлд: “Хятадын асуудлаар МАХН-ын баримталж байгаа үзэл бодлого тодорхой юм. Бид БНХАУ-тай харилцах, маоизмтай тэмцэхдээ, социалист хамтын нөхөрлөл, дэлхийн коммунист хөдөлгөөний э нэгдлийг хамгаалах, империализмыг эсэргүүцсэн бүх хүчний эгнээг нягтруулах, интернационалч эрх ашигт гуйвалтгүй үнэнч байх зарчмыг удирдлага болгоно” гэж заав. Манай нам марксист-ленинизм, пролетарийн интернационализмын зарчимд хязгааргүй үнэнч байсан, цаашид ч үнэнч хэвээр байх болно. Маогийн бүлгийнхэн, хятадын ард түмний социалзмын төлөө тэмцлийн эсрэг, дэлхийн коммунист хөдөлгөөний эсрэг хийж байгаа ажил явуулга ямагт зөвтгөхийг оролдож байснаар барахгүй, марксизм-ленинизмийн эсрэг өөрсдийнхөө онол үзэл суртлын алдаатай бодлогыг ЗХУКН, коммунист ажилчны бусад нам, түүний дотор МАХН-д тулган хүлээлгэхийг эрмэлзэж байв. Манай намын үзэл суртлын тэмцлийн ленинч чиг шугам, тууштай байр суурь нь дэлхийн коммунист хөдөлгөөний нэгдэл, социалист нөхөрлөлийн орнуудын ахмтын ажиллагааг улам нягтруулах пролетарийн интернационалч зарчимтай нэгдмэл байна. Энэ нь 1975-1976 онд хуралдсан ПАНН, ККН, ЗХУКН, БКН, ЧКН, ГНСНын их хурлаас маоизмд марксист-ленинист сургаалын үүднээс өгсөн онолын дүгнэлтүүдтэй манай намын үзэл суртлын тэмцлийн чиг шугам бүрэн нийцэж байгаагаас илэрхий байна. Маогийн бүлгийнхэн хятад дахь социализмын хувь заяаг бусниулж олон улсын энх тайван, аюулгүй байдлыг эсэргүүцэн, ардчичлал, үндэсний эрх чөлөө, социализмын төлөө тэмцлийг хагалан бутаргах бодлогоо үргэлжлүүлсээр империализмын аливаа харгис хүчнүүдтэй илээр эвсэн хуйвалдах болсон явдал дэлхийн коммунист хөдөлгөөнд ихээхэн хор хохирол учруулж байна. ЗХУКН-ын XXY их хурал дээр нөхөр Л.И.Брежнев: “Маогийнхны үзэл суртал, улс төрийн бодлого марксист-ленинист сургаалтай нийцэхгүй байна гэж хэлэх нь одоо хэр учир дутагдалтай болжээ.Эдгээр нь марксист-ленинист үзэлд шууд дайсагнаж байна” гэж тодорхойлсон юм. МАХН эх орондоо социализм байгуулж дуусгах түүхэн программыг биелүлэхдээ, улс орныхоо дотоод нөөц бололцоог бүрэн дайчлахын зэрэгцээгээр, социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай тогтоосон ах дүүгийн харилцаа холбоог бүх талаар улам хөгжүүлж дэлхийн коммунист хөдөлгөөнтэй эв нэгдлээ байнга бэхжүүлэхийг социализмын бүтээн байгуулалтын нэг эрхэм зорилт гэж үздэг. МАХН хойшид ч БНХАУ, хятадын хөдөлмөрч ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгохыг урьдын адил чармайхын зэрэгцээ, түүнд саад тотгор хийсээр байгаа маогийн бүлгийнхний аливаа оролдлого, үзэл суртлын дайралтын эсрэг зарчимт тэмцлийг цаашид ч зогсолтгүй


1010 үргэлжүүлэхийг МАХН-ын XYII их хурал нэг чухал зорилт болгон тавилаа. МАХН, маоизмын эсрэг явуулж байгаа үзэл суртлын цаашдын тэмцэл, ЗХУКН-ын XXY их хурал, ах дүү социалист бусад орнуудын коммунист, ажилчны намын их хурлаас маоизмын үйл ажиллагаанд өгсөн марксист-ленинист дүгнэлтийг тусган цуцалтгүй тэмцэх болно. МАХНын эсрэг маогийн бүлгийнхнээс хийж байгаа үзэл суртлын тэмцэлд манай намын дотоод, гадаад бодлогын марксист-ленинист онол, улс төрийн чиг шугам, пролетарийн интернационалч тууштай бодлогыг элдвээр эсэргүүцэх, гүтгэн гуйвуулах явдал их суурь эзэлж байна. Маогийнхан үзэл суртлын энэ түрэмгийлэлдээ суртал нэвтрүүлгийн ихээхэн хэмжээний хэрэгсэл, ном хэвлэл, хүн хүч, цагийг зарцуулж байна. Энэ тухай ганцхан жишээ дурдахад: “Соёлын хувьсгал” гэгчээс эхлэн одоо хүртэл монголын эсрэг маогийнхны хийж байгаа суртал нэврүүлгийг Бээжингийн олон хэлний радио нэвтрүүлгийн төвөөс 120 шахам станцаар хятад, монгол, орос хэлээр тогтмол хийдгээс гадна, сүүлийн жилүүдэд Хайлаар, Хөх хот, Үрэмч зэрэг хотоос сонгол, казак хэлний тусгай нэвтрүүлэг явуулж байна. Марксизм-ленинизм, пролетарийн интернационализм, ЗХУ ба социалист хамтын нөхөрлөлийн бусад орны эсрэг өөрсдийнхөө үзэл, суртал, гадаад бодлогыг нам, төрийнхөө албан ёсны бодлого гэж маогийнхан зарласан талаар хийх дайралтаа улам өргөжүүлэн үргэлжлүүлсээр байна. Жишээ болгон 2 жишээ дурдахад: “1972 онд Бээжинд хэвлэгдсэн Дэлхийн газрын зургийн цоморлиг атласын тайлбарт 1921 оны Монголын ардын хувьсгалын тухай огт дурдаагүй атал, монголыг угаасаа хятадын нэгэн хэсэг байсан мэтээр монгол, хятадын харилцааны үнэн түүхийг зориуд гуйвуулжээ. Энэ бол монголын ард түмэн 1921 оны ардын хувьсгалын ачаар империализмын түрэмгийлэл, хятадын улс төр, эдийн засаг, цэргийн ноёрхлыг түлхэн зайлуулсны дүнд тусгаар тогтносон БНМАУ социализмын замаар хөгжиж байгаа явдалд Маогийнхан хэзээнээс дургүйцдэгээ дахин харуулсан хэрэг юм. Өөр нэг баримт бол 1976 оны 2 дугаар сарын 4-нд “Гуан минь жибао” сонинд нийтлэгдсэн маогийнхны гүтгэлгийн бас нэгэн өгүүлэлд, манай соуиалист байгуулалт, соёл, шинжлэх ухааны ололт амжилтыг үгүйсгэн гуйвуулснаар барахгүй, монголд үндэсний соёл, хэл бичиг, ном хэвлэл ч байхгүй болсон мэтээр ор үндэсгүй гүтгэн гүжирджээ.” МАХН ба м анай орны эсрэг маогийнхны эдгээр үзэл суртлын түрэмгийлэл нь манай эх орны социалист бүтээн байгуулалтын бахдам ололт, амжилт манай нам ард түмний үзэл суртал, улс төрийн байнгын нэгдэл, социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай т огтоосон найрамдал, хамтын ажиллагааны цаашдын батжилт, дэлхийн коммунист хөдөлгөөний эв нэгдлийн бэхжилтээр ямагт няцаагдан бут цохигдсоор ирлээ. Саяхан хуралдсан МАХН-ын ХҮII их хурлаас сайшаан баталсан БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 өонд хөгжүүлэх үндсэн чиглэлд: “Өнгөрсөн таван жилд тус орны нийгмийн үйлдвэрлэл түргэн хурдацтай хөгжлөө. 1971-1975 онд нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 44,5% өсөв. Үндэсний орлогын үйлдвэрлэл IY таван жилд 23 хувь өссөн бол өнгөрсөн таван жилд 38 хувь өслөө. Ингэснээр нийгмийн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх талаар намын XYI их хурлаар дэвшүүлсэн зорилт давж биелэв. Улс ардын аж ахуйн бүтэц сайжирч, үйлдвэржих хандлага улам бүр хүчтэй болж байна” гэж тэмдэглэсэн билээ. Энэ бол манай хөдөлмөрчин ард түмэн эх орныхоо социалист бүтээн


1011 байгуулалтад цуцалтгүй хөдөлмөрлөсөн их бүтээлийн үр дүн мөн. ЗХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн ах дүү социалист орнууд манай орны нийгэм, эдийн засаг, соёл-шинжлэх ухааны хөгжилд өнгөрсөн таван жилд бүх талын байнгын тусламж үзүүлж ирлээ. Энэ тухай МАХНын XYII их хурлаар баталсан үндсэн чиглэлд: “Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлийн гишүүн орнуудын социалист эдийн засгийн интеграцын цогцолбор, программын заалт хэрэгжиж, ЗХУ, ЭЗХТЗ-ийн гишүүн бусад орон манай рны үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх үйл хэрэгт материал санхүүгээр туслах, мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдаа ирүүлэх зэргээр олон талын интернационалч тусламж үзүүлж байна” гэдгийг талархан тэмдэглэжээ. Манай бүтээлч ажилчин, малчин-тариаланчид, хөдөлмөрийн сэхээтнүүд өөрийнхөө марксист-ленинист манлай МАХН-ын жолоодлогоор ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын байнгын тусламж дэмжлэгтэйгээр эх орондоо социализмын материал техникийн бааз байгуулах зорилтыг амжилттай биелүүлж, байгаагийн үр дүнд манай орны хөдөлмөрчдийн аж амьдралын өдөр тутмын материаллаг хангамж өсөж байна. Монголын хөдөлмөрчин ардын боловсролын хэмжээг цаашид дээшлүүлэхээр өнгөрсөн таван жилд намын дэвшүүлсэн зорилт амжилттай биелэн, улс ардын аж ахуй, соёл гэгээрэл, шинжлэх ухааны байгууллагыг өндөр боловсролтой боловсон хүчнээр хангах, социалист нийгэм байгуулагч шинэ хүнийг төлөвшүүлэн залуу үеийг шинжлэх ухааны социализм, пролетарийн интернационализмын үзлээр хүмүүжүүлэхэд шинэ шинэ амжилт олсон билээ. Энэ талаар МАХН-ын XYII их хурлаар баталсан үндсэн чиглэлд “сургуулийн насны хүүхдийг бүх нийтээр нь бүрэн бус дунд боловсролтой болгох зорилтыг амжилттай шийдвэрлээд байна. Ерөнхий боловсролын сургууль сургалтын шинэ системд шилжиж, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль, техник мэргэжлийн сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад суралцагчдын тоо таван жилд 32 хувиар өслөө. Эрдэм шинжилгээний ажлын хүрээ өргөжиж, шинжлэх ухааны байгууллагын материаллаг бааз бэхжин, боловсон хүчний нь хүрэлцээ дээшилж байна” гэжээ. Энэ баримт бол маогийнхнаас манай орны ардын боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжилтийг гуйвуулан үгүйсгэсэн “Гуанминь жибао” сонины энэ оны 2 дугаар сарын 4-ний гүтгэлгийг няцаах даацтай баримт мөн. Маогийн суртал нэвтрүүлгийн бузар гүтгэлгүүдийг цаашид ч хайр найргүй шүүмжлэн илчилж, няцаалт өгөх явдал МАХН-ын XYII хурлаар дэвшүүлсэн үзэл суртлын тэмцлийн нэн чухал зорилт болсоор байгаа юм. Маоизмын эсрэг явуулж байгаа үзэл суртлын тэмцэл бол дэлхийн социализмын хүч чадал, империализмыг эсэргүүцсэн хувьсгалт бүх хүчний эв нэгдлийг бэхжүүлэх, түүний дотор монгол, хятадын ард түмний хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд саад болохгүй гэдгийг монголын коммунистуудаас намынхаа их хуралд сонгогдсон төлөөлөгчид болон МАХН-ын XYII их хуралд уригдан оролцсон ах дүү коммунист, ажилчны намууд, үндэсний нам, ардчилсан байгууллагуудын төлөөлөгчдийн хэлсэн үгнүүдэд яруу тод тусгагдсан байна. Энэ бол маоизмын эсрэг шийдвэртэй тэмцэх явдал нь олон улсын коммунист хөдөлгөөний одоогийн чухал зорилтын нэг болж байгааг харуулж байна. Ч.Бямбаа Үнэн сонин 1976 оны 8 дугаар сарын 5 № 188 (13173) 3-р нүүр


1012 Маоизмтай эвлэршгүй тэмцье ...Энэ тэмцэл дэлхийн бөмбөрцгийн хүн амын дөрөвний нэг болж байгаа хятадын олон зуун сая ард түмний хувь заяагаар үл барам дэлхийн нийт улс түмэнд ч чуха л ач холбогдолтой юм. Маогийн бүлэг социалист лагерь болон олон улсын коммунист хөдөлгөөнд илэрхий хагарал гаргасан 60-аад оны эхнээс МАХН маоизмын эсрэг ЗХУКН болон ах дүү бусад намтай хамтран эрс шийдвэртэй тэмцэж байна. Бид бусад орны нэгэн адил Хятадтай харилцахдаа эрх тэгш байх, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, хүч хэрэглэхгүй байх зарчмыг хатуу мөрдлөг болгох. Нэг үгээр хэлэхэд энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр Хятадтай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаагаа дахин нотлохыг хүсэж байна гэж тодорхойлсон билээ. Энэ оны 6 дугаар сард хуралдсан МАХНын XYII их хурал Хятадтай харилцах болон маоизмтай хийх тэмцлийн талаар зорилт дэвшүүлсэн билээ. МАХН-ын Төв Хорооноос Хятадын Коммунист Намын Төв Хороонд 1964 онд өгсөн захидалд бичсэн зүйл хэчнээн үнэн бодитой байсныг өнөө маогийнхнаас империалист хэт харгис хүчинтэй эвсэж байгаа явдал тод гэрчилж байна. Мөн Хятадын удирдагчдаас манай оронд үзүүлж байгаа улс төр, эдийн засаг, үзэл суртлын даралтыг МАХН эрс няцааж ирэв. Ялангуяа бээжингийн удирдагчид тус улсын халдашгүй дархан нутаг дэвсгэрт өнгөлзөх оролдлого хийж байгааг манай нам, улс тухай бүр илчлэн няацааж байна. Маогийнхнаас манай улсын хувьд баримталж байгаа түрэмгий бодлогын аюулыг дутуу үнэлж байсан үндсэрхэх үзлийн аливаа илрэлтэй МАХН эвлэршгүй тэмцэж ирэв. Үүний зэрэгцээ манай нам өөрийн орны коммунистууд, хөдөлмөрчин олон түмний улс төр, үзэл суртлын хэмжээг дээшлүүлэх, тэднийг соуиалист эх оронч үзэл, пролетарийн интернационализмын үзэл, ЗХУ болон бусад орны коммунистууд, хөдөлмөрчидтэй нягт хамтран ажиллах үзлээр байнга хүмүүжүүлэхийг онцгой анхаарч байна. Энэ оны 6 дугаар сард хуралдсан МАХН-ын XYII их хурал Хятадтай харилцах болон маоизмтай хийх тэмцлийн талаар зарчмын тодорхой заалт гаргав. Хятадын асуудлаар манай улсын баримталж байгаа үзэл бодлогыг МАХН-ын XYII их хуралд тавьсан Намын Төв Хорооны тайлан илтгэлд МАХН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ю.Цэдэнбал тодорхойлон хэлэхдээ: “Бид БНХАУтай харилцах, маоизмтай тэмцэхдээ социалист хамтын нөхөрлөл, дэлхийн коммунист хөдөлгөөний эв нэгдлийг хамгаалах, империализмыг эсэргүүцсэн эрх ашигт гуйвалтгүй үнэнч байх зарчмыг удирдлага болгоно” гэжээ. Манай улс БНХАУ-тай хамтран ажиллах, сайн хөршийн хэвийн харилцаатай байхыг чармайж байгаагийн зэрэгцээ харгис маоизмтай эрс шийдвэртэй тэмцэх чиг шугамыг МАХН-ын түүхт XYII их хурал тодорхойлов. МАХНын XYII их хурлаар дэвшүүлсэн зарчмын энэ чухал заалтыг хэрэгжүүлэхийн тулд манай орны коммунистууд, нийт хөдөлмөрчдийн өмнө маогийн бүлгээс хятадын дотоодод, манай улсын эсрэг болон олон улсын тавцанд явуулж байгаа бодлого, хорлон сүйтгэх ажиллагааг нягт нямбай ажиглан, ЗХУ болон социалист хамтын нөхөрлөлийн орнууд, дэлхийн


1013 хувьсгалт хүчний эсрэг түүний дайсагнасан хорт үйлдлийг илчлэн няцаах нэн чухал зорилтыг тавьж байна. С.Мягмаржав Үнэн сонин 1976 оны 8 дугаар сарын 13 № 196 (13181) 3-р нүүр Бээжин Хятадын Коммунист Намын Төв Хороонд Хятадын Коммунист Намын Төв Хорооны дарга Мао Зэ Дун нас барсантай холбогдуулан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Хятадын Коммунист Намын Төв Хороонд эмгэнэл илэрхийлж байна. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо Улаанбаатар 1976 оны 9 дүгээр сарын 10 Үнэн сонин 1976 оны 9 дүгээр сарын 11, №220 (13205), 2-р нүүр Мао Зэ Дун нас барав Бээжин (МОНЦАМЭ) Хятадын Коммунист Намын Төв Хорооны дарга Мао Зэ Дун энэ 9 дүгээр сарын 9-ний 00 цаг 10 минутад нас барав гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Үнэн сонин 1976 оны 9 дүгээр сарын 11, №220 (13205), 2-р нүүр Эмгэнэл илэрхийлэв МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, МАХН-ын төв Хорооны нарийн бичгийн дарга С.Сосорбарам, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд М.Дүгэрсүрэн, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Ё.Очир, Гадаад Явдлын Яамны хэлтсийн дарга П.Цэрэнцоодол нар өчигдөр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд очиж, ХКН-ын Төв Хорооны дарга Мао Зэ Дун нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэв. Үнэн сонин 1976 оны 9 дүгээр сарын 11, №220 (13205), 2-р нүүр Эмгэнэл илэрхийлэв Монгол-Хятадын найрамдоын нийгэмлэгийн төлөөлөгчид БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд очиж, ХКН-ын Төв Хорооны дарга Мао Зэ Дун нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэв. Үнэн сонин 1976 оны 9 дүгээр сарын 12 № 221 (13206) 4-р нүүр


1014 Бээжин хот БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Хуа Го Фэн Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын байгуулагдсаны 27 жиийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс найрамдалт хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Улаанбаатар. 1976 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1976 оны 10 дугаар сарын 1 №237 (13222) 1-р нүүр Сонсгол мэдээ Хятадын Коммунист намын Төв Хорооны даргын албан тушаалд Хуа Го Фэний орсонтой холбогдуулан түүнд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал 1976 оны аравдугаар сарын 26-ны өдөр дор дурдсан цахилгаан утас илгээв. Үүнд: “Хятадын Коммунист Намын Төв Хорооны даргын албан тушаалд орсныг тань тохиолдуулан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны өмнөөс Танд баяр хүргэе. Манай нам, БНМАУ-ын Засгийн газар тус хоёр орны хоорондын харилцааг хэвийн болгохын төлөө тууштай зогссоор ирсэн бөгөөд тийнхүү хэвийн болгох нь Монгол, Хятадын ард түмний аль алины эрх ашигт нийцэх юм” гэжээ. Үнэн сонин 1976 оны 10 дугаар сарын 29 № 262 (13247) 1-р нүүр Протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хооронд 1976 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд БНМАУ-ын талаас БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Д.Цэрэнсанжаа, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Цэнь Жэ нар Бээжин хотноо гарын үсэг зурлаа. Протоколд гарын үсэг зурахад БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Ли Чан болон хоёр талын төлөөлөгчдийн гишүүд байв. Мөн БНМАУ-ын хэргийг түр хамаарагч Х.Найдан байлцав. Х.Шар Үнэн сонин 1976 оны 11 дүгээр сарын 13 № 275 (13260) 4-р нүүр Хүлээн авч уулзав БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лутын Чулуунбаатарыг итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан БНХАУ-ын


1015 Гадаад Явдлын Яамны сайд Цяо Гуань Хуа 1976 оны арван нэгдүгээр сарын 11-нд хүлээн авч уулзав. Үнэн сонин 1976 оны 11 дүгээр сарын 14 № 276 (13261) 4-р нүүр Итгэмжлэх жуух бичгээ барив Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Чулуунбаатар энэ арван нэгдүгээр сарын 13-нд БНХАУын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Тань Чжэнь Линьд итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барихад БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Хань Нянь Лун, Азийн хэлтсийн орлогч дарга Хэ Чжан Мин, ёслолын хэлтсийн орлогч дарга Фу Шунь Хэ нар байлцав. Мөн тус улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд байлцав. Үнэн сонин 1976 оны 11 дүгээр сарын 16 № 278 (13263) 1-р нүүр 1977 он ҮНЭН сонин Талархал илэрхийлэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад явдлын Яамны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэсэнд Хуан Хуа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад явдлын Яамны сайд М. Дүгэрсүрэнд талархал илэрхийлсэн хариу цахилгаан утас ирүүлэв. Үнэн сонин 1977 оны 1 дүгээр сарын 18 № 18 (13319) 4-р нүүр Маогийнхан бол энх тайван, социализмын дайсны хамсаатан мөн Дэлхийн тайзан дээр хүчний харьцаа социализм, энх тайван, дэвшлийн талд ашигтайгаар үндсээрээ өөрчлөгдөж байгаа нь орчин үеийн олон улсын хөгжлийг тодорхойлж байна. Энэ өөрчлөлт улс түмний энх тайван, аюулгүй байдлын төлөө, олон улсын харилцаанд хурцадмал байдлыг намжаахын төлөө тэмцэл эрчимтэй өрнөхөд тус дөхөм болж байна. Нийтээр хүлээн зөвшөөрсөн энх тайвны тугч-Зөвлөлт Холбоот Улс болон нийт социалист хамтын нөхөрлөлийн гадаад улс төрийн энхийг эрхэмлэгч тууштай чиг бодлого бүх улс түмний амин чухал эрх ашгаас үүдэн гарсан энэ эрхэм байлдан ололтод хүрэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэсээр байна. МАХН-ын XVII их хурал дэээр нөхөр Ю. Цэдэнбалын тавьсан Намын төв Хорооны тайлан илтгэлд онцлон дурдахдаа “Маогийнхан социализмыг дайсагнагч хүчний хувьд дэлхийн социализмын эсрэг тэмцэх нэгдмэл фронт байгуулахын тулд арьсны үзэлт фашист бүлгийнхэн эрээгээ алдсан харгисчууд, империализмын түрэмгий хүчинтэй илэрхий


1016 сүлбэлдэж байна. Маоизм ингэж империализмын бэлтгэл хүч, шууд хань хамсаатан болж байна” гэсэн юм. Хятадын хуучин хаад, цэргийн эрхтэний түрэмгий үйлдлээс огтхон ч өөрцгүй их хятад үндэстний дээрэнгүй үзэлтний булаан эзлэх санаархал нь хөрш зэргэлдээ орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын талаар бээжингийнхний явуулж байгаа хавсарган нийлүүлэх бодлогоос илт харагдаж байна. Манай улс бээжингийн зүгээс улс төр, эдийн засгийн болон үзэл суртлын элдэв даралт, сүрдүүлэг, заналхийлэлд ямагт одоо болтол өртсөөр байна. Бээжингийн БНМАУ-ын эсрэг урьдын адил үзэл суртлын хорлон бусниулах ажиллагаа үргэлжлүүлж манай социалист үнэн байдлыг социалист ах дүү орнуудтай тогтоосон жинхэнэ интернационалч найрамдал, хамтын ажиллагааг бузар булайгаар гүтгэн гүжирдэж байна. Манай нам, засгийн газар, намынхаа их хурлуудын шийдвэрт тодорхойлсон зарчимт чиг шугамыг мөрдлөг болгон харгис маоизмыг эрс тууштай няцааж бээжингийнхний үзэл суртлын хорлол, урвагч бодлогод цохилт өгч байх болно. МАХН энэ тэмцэлдээ социалист хамтын нөхөрлөл, дэлхийн коммунист хөдөлгөөний нэгдлийг хамгаалах, империализмыг эсэргүүцсэн бүх хүчнийг нягтруулах интернационалч эрх ашигт гуйвалтгүй үнэнч байх зарчмыг урьдын адил хатуу баримталж байна. (хэсэглэн авав) Д.Базаргарьд Үнэн сонин 1977 оны 6 дугаар сарын 12 № 163 (13464) 4-р нүүр Гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын Засгийн Газрын хооронд 1977 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Улаанбаатар хотноо өчигдөр гарын үсэг зурав. Протоколд БНМАУ-ын Засгийн Газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Д. Цэрэнсанжаа, БНХАУ-ын Засгийн Газрын Худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Цэнь Же нар гарын үсэг зурав. Протоколд гарын үсэг зурахад БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны сайд Ё. Очир, Гадаад Явдлын Яамны ажилтан П. Үржинлхүндэв нар болон хоёр талын төлөөлөгчдийн гишүүн байв. Мөн БНХАУ-ын хэргийг БНМАУ-д түр хамаарагч Жан Юн Куань байлцав. Үнэн сонин 1977 оны 6 дугаар сарын 18 № 169 (13470) 4-р нүүр Бээжингийнхэн Маогийн бодлогыг үргэлжлүүлж байна Бээжингийнхний мушгин гуйвуулж байгаа мах, сүүн бүтээгдэхүүний хангамжийн тухайд авч ярих юм бол Монгол улс шиг баян чинээлэг орон тйим ч олон арваар тоологдохгүй байх. 1975 оны байдлаар Монгол Улсын нэг хүнд 155,4 кг мах, 150 гаруй литр сүү ногдож байсан бөгөөд энэ үзүүлэлт улам бүр чанаржиж байгаа юм. Бээжингийн радиогийн монгол хэлний нэг удаагийн нэвтрүүлгээр “Зөвлөлтийн ревизонистууд Монгол улсыг хяналтадаа оруулах явдлаа эрчимжүүлж байна” гэж эрүүл


1017 хүний ухаан санаанд багтамгүй зүйл яриад түүнийгээ манай хоёр орны байгууллага хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа жишээгээр батлахыг оролдож... зөвлөлтийн эдийн засгийг эрхэлж байгаа 13 яам буюу комисс нь монголын байгууллага, яамдтай хэлхээ холбоо тогтоов... Монгол, зөвлөлтийн хилийн аймаг, мужуудын үйлдвэрийн салбарууд ба байгууллагууд хоорондоо шууд хамтын ажиллагаа тогтоов” гэж халаглаж байна. Манай орныг цаашид хөгжүүлэх ээлжит зорилт, хэтийн төлөв нь БНМАУ-ыг эдийн засаг, улс төр, соёл, үзэл суртлын талаар ах дүү социалист орнуудтай, юуны түрүүнд Зөвлөлт Холбоот Улстай бүхий л аргаар ойртуулж, нягтруулах явцыг хүчтэй болгохыг улам хурцаар шаардаж байна” гэж МАХН-ын XVII их хуралд тавьсан Төв Хорооны тайлан илтгэлдээ нөхөр Ю. Цэдэнбал онцлон тэмдэглэсэн билээ. Гэтэл манай хоёр орны улам бүр өргөжин гүнзгийрч байгаа нягт хамтын ажиллагаа, ЗХУ болон социалист бусад оронтой БНМАУ үйлдвэрлэх хүчний хөгжлөөр, юуны өмнө нэг хүнд ногдох аж үйдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр, нэг хүнд ногдох үндэсний орлогоор үйлдвэрлэлийн үр ашгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлтээр, соёлын хөгжилт, ажлын зохион байгуулалт, ажлын чанар зэрэг нэн чухал олон үзүүлэлтээр ойртохоор тавьж байгаа хүч чармайлтыг хятадын эрх баригчид шал өөрөөр бүр нөлөөтэй толинд тусган харж “Зөвлөлт улс Монголыг хяналтадаа оруулж байна” гэж манай дотоод хэрэгт ичгүүр сонжуургүй оролцохыг эрмэлзэж байна. (хэсэглэн авав) Б.Лхагважав Үнэн сонин 1977 оны 7 дугаар сарын 4 № 185 (13486) 3-р нүүр Ардын хувьсгалын ойгоор баяр хүргэсэн нь БНХАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх Танаа Монголын Ардын хувьсгалын 56 жилийн ойг тохиолдуулан хятадын засгийн газар, хятадын ард түмний өмнөөс найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэе. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Хуа Го Фэн Үнэн сонин 1977 оны 7 дугаар сарын 13 № 194 (13495) 2-р нүүр Дайллага хийлээ Монгол ардын хувьсгалын 56 жилийн ойг тохиолдуулан тус улсаас БНБАУ, БНСВУ, БНАГУ, БНКУ, БНАЛАУ, БНПАУ, БНСРУ, БНАСАУ, БНУАУ, ХБНСЮУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчи сайд нар дайллага хийв. Эдгээр дайллагад манай Элчин сайдын Яамдын суугаа орны нам, төрийн удирдах хүмүүс, дипломат корпусын зарим тэргүүн, гишүүд оролцов. Мөн ойг тохиолдуулан тус улсаас БНХАУ, Алжир, Англи, Египет, Франц, Энэтхэг, Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хэргийг түр хамаарагч нар дайллага хийв.


1018 Дайллагад тэдгээр орны хариуцлагатай албаны хүмүүс болон дипломат корпусын зарим тэргүүн, гишүүд оролцов. Үнэн сонин 1977 оны 7 дугаар сарын 24 № 205 (13506) 4-р нүүр Кино үзүүлж, цайллага хийв Хятадын ардын чөлөөлөх армийн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле өчигдөр кино үзүүлж, цайллага хийв. Кино-цайллагад Монголын ардын армийн хошууч генерал Г. Махбариад, Н. Паль, Э. Цэрэндорж нар болон БНМАУ-ын зарим яамны хариуцлагатай ажилтнууд МХХН-ийн тэргүүлэгч гишүүд байв. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газрын зарим тэргүүн, гишүүд байлцав. Үнэн сонин 1977 оны 8 дугаар сарын 2 № 214 (13515) 4-р нүүр Бээжингийн чиг шугам үргэлжилж байна ...ХКН-ын Төв хорооны гишүүд, орлогчдын 40 гаруй хувь нь шинэчлэгдсэний дотор соёлын хувьсгалаар дэвшиж гарсан хүмүүс, түүнчлэн маогийн залхаан цээрлүүлэгчдийн гарт нэг бус удаа хатуу ширүүн хэлмэгдсэн ахмад болон дунд үеийн кадрууд цаангүзй оржээ. Нэг үгээр хэлэхэд намын удирдлагын нэг ширээний ард урд “соёлын хувьсгалыг” санаачлан явуулалцсан хүмүүс, мөн тэр кампанид нэрвэгдэж хохирсон хүмүүс дахиад цуг суулаа. Ийм нэгдэл нягтрал буюу эвлэрэлд чухам юу уриалан дуудаж хөтлөн хүргэв ээ? Үүнд тэдний олонхыг юуны өмнө дэлхийн бусад хэсэгт санаа зоригоо тулган хүлээлгэж байхуйц тийм хэт хүчирхэг милитарист дунд их гүрний хий үзэгдэл уриалан дуудсанаас зайлахгүй. Ийнхүү Бээжингийн одоогийн удирдлага социализмын эсрэг маоизмын их гүрний дээрэнгүй чиг шугамд үнэнч байхыг ХКН-ын XI их хурал дахин харуулав. Ийм чиг шугам Хятад орныг жинхэнэ шинжлэх ухааны социализмаас улам бүр холдож, орчин үеийн хувьсгалт хүчнэс улам гүнзгий тасрах замаар хөтлөхгүй байж чадахгүй юм. XI их хурал одоогийн ХЯтад орны бодит үнэн байдлаар шаардагдан буй амин чухал асуудалд бүрэн дүүрэн хариулт өгч чадсангүй. Их хурлын баримт бичигт “шийдвэрлэвэл зохих асуудал олон, гэтлэн давбал зохих бэрхшээл багагүй байгааг ухамсарлан бид бодит үнэн байдлыг эгцлэн харах хэрэгтэй” гэж хүлээжээ. Үнэхээр ч Хятадын улс төрийн байдал дахин хурцдаж, тогтвор батжил алдагдаж болох тийм ноцтой голомтууд арилаагүй байна. Бээжингийн шинэ удирдлага Мао Зу Дуныг хэчнээн өмгөөлж хамгаалавч их залуурчийн үзэл санааг хамгийн тууштай хэрэгжүүлж агсан дөрвөн дээрэмчнийг бут цохисон явдал маогийн нэр хүндийг багагүй хөөдлөө. Энэ нь маоизмд итгэх итгэлийг сулруулахгүй өнгөрч чадсангүй. Цэрэгхүнд суртлын дэглэмийг улам чангаруулж, түүний залхаан цээрлүүлэх байгууллагын үйл ажиллагааг хүчтэй болгож, дөрвөн дээрэмчний талынхныг эсэргүүцэн тэмцэх нэргийн дор харгислан хяхах ажлыг цаашид өргөнөөр явуулах нь олон түмний дургүйцлийн галд тос болохгүй өнгөрөхгүй нь мэдээж. Их хурлын баримт бичигт “соёлын хувьсгалтай адилавтар


1019 шинж чанартай улс төрийн аугаа их хувьсгалыг цаашид олон дахин явуулах болно” гэж шууд заажээ. Ард түмний эсрэг бээжингийн милитарист чиг шугам нь хятадын ард түмэнд шинэ зовлон зүдгүүр, үгүйрэл ядуурлаас өөр юу ч өгч чадахгүй юм. Хятадын хөдөлмөрчдөд өнөөдөр энх тайван байдал, энх цагийн хөдөлмөр юу юунаас илүү чухал байна. Тэд жинхэнэ эрх чөлөө, аз жаргалтай амьдарч, ирээдүйдээ итгэл дүүрэн байхыг хүсэн мөрөөдөж байна. Хятадын асуудлаар манай намын баримталж байгаа байр суурийн тухайд гэвэл түүнийг МАХН-ын XYII их хурал яруу тод тодорхойлон зааж өгсөн юм. Их хуралд хэлэлцүүлсэн МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлд нөхөр Ю.Цэдэнбал: “Бид БНХАУтай хамтран ажиллаж, сайн хөршийн ёсоор хэвийн харилцаатай байхыг мэрийхийн хамт харгис маоизмыг эрс шийдвэртэй няцааж байна. Бид БНХАУ-тай харилцах, маоизмтай тэмцэхдээ социалист хамтын нөхөрлөл, дэлхийн коммунист хөдөлгөөний эв нэгдлийг хамгаалах, империализмыг эсэргүүцсэн бүх хүчний эгнээг нягтруулах интернационалч эрх ашигт гуйвалтгүй үнэнч байхыг удирдлага болгоно” гэж цохон тэмдэглэсэн юм. Д.Базаргарьд Үнэн сонин 1977 оны 9 дүгээр сарын 17 № 260 (13561) 4-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулсны 28 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1977 оны 9 дүгээр сарын 24 № 267 (13568) 4-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулсны 28 жилийн ойг тохиолдуулан МХНН-ээс эрхлэн Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтнуудад өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1977 оны 9 дүгээр сарын 30 № 273 (13574) 4-р нүүр Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Хуа Го Фэн Танаа Бүгд найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмний өмнөөс хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ж. Батмөнх. Улаанбаатар хот. 1977 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1977 оны 10 дугаар сарын 1 № 274 (13575) 1-р нүүр БНХАУ байгуулагдсаны 28 жилийн ойд Манай зарчимч байр суурь


1020 Хятадын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцэл ялж, 1949 оны аравдугаар сарын нэгэнд Хятадын түүхэнд анх удаа ардын эрхт бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойш даруй 28 жил өнгөрлө.. БНХАУ байгуулагдсан явдал олон зуун жилийн турш дотоодын феодалын бурангуй ёс, үндэсний хөрөнгөтөн, милитарист хүчний харгис түрэмгийлэгчдийн хүнд бэрх дарлалд нухлагдан зовсон Хятадын ард түмний амьдралд гарсан том үйл явдал мөн. Хятадад ардын хувьсгал ялсан нь империалист колоничлолын системд хүчтэй цохилт өгч, дэлхий дахины хүчний харьцааг энхтайван, дэвшил, хөгжил, социализмын үйлсэд ашигтайгаар өөрчлөх үйл явцыг цаашид гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадын ард түмний энэ ялалт бол яруу алдарт 60 жилийн ойг нь бүх дэвшилт хүн төрөлхтөн баяр баясгалантай ёслон тэмдэглэх гэж байгаа аугаа их Октябрийн социалист хувьсгалаар эхэлсэн дэлхий дахины хувьсгалт үндсэн өөрчлөлтийн цаашдын хөгжил, Октябрийн хувьсгалжуулагч үзэл санаа сая сая хүн ардын бодит амьдрал үйлсэд хэрэгжиж байгаагийн бас нэг шинэ илрэл болсон юм. Аугаа их Октябрийн социалист хувьсгалын жаран жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх тухахй МАХН-ын Төв Хорооны тогтоолд: “Октябриар эхэлсэн үйлсийн сүр жавхлан жил ирэх тутам түүхийн урагшлах алхам бүрт хүн төрөлхтний өмнө дурайн тодорч байна. Өнгөрсөн жаран жилийн дотор аугаа их Октябрийн хувьсгалжуулагч үзэл санаа өргөн дэлгэрч, ертөнц дахины нийгэм улс төрийн дүр төрхийг үндсээр нь шинэтгээд, асар их өөрчлөн байгуулагч материаллаг хүч боллоо” гэж заажээ. Хүн төрөлхтний түүхэнд шинэ эрин үеийг нээж капитализмын хэмжээлшгүй ноёрхлыг эцэс болгосон аугаа их Октябрийн социалист хувьсгал дэлхийн бөмбөрцгийн хуурай газрын зургааны нэг хувьд Европ, Азийн асар уудам дэвсгэр нутагт яллаа. Дарлагдсан боолчлогдсон нийт улс түмэн, түүний дотор Азийн колони болон хараат орнуудын ард түмний социалист шинэ ертөнцийн бодлогыг тунхаглан хэрэгжүүлэгч ажилчин, тариачны анхны төр-Зөвлөлт Холбоот улс үүсч байгуулагдсанаар хүчирхэг түшиг тулгуур, жинхэнэ анги зорилго нэгт хань холбоотонтой болсон юм. Октябрийн хувьсгалжуулагч үзэл санааны шууд нөлөөгөөр дарлагдсан нойроос сэрж, улс төрийн идэвхтэй тэмцэлд боссон ард түмний нэг нь хятадын ард түмэн байв. Хятад оронд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөж, хятадын ард түмний хувьсгалт тэмцэл ялахад марксизм-ленинизмийн инернациональч сургаал октябрийн эх орны болон олон улсын ажилчны хөдөлгөөний хүчирхэг дэмжлэг, тусламж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Хувьсгалын эхний арван жилийн дотор олсон үнэхээрийн том амжилт тухайлбал шинэ Хятад орны хүнд үйлдвэрийн үндэс суурь болсон Аньшань, Уханийн төмөрлөгийн комбинат, Чанчуны автомашины, Лояны тракторын, Ухань хотын хүнд суурь машины, Тайванийн нэхмэлийн машины завод түүнчлэн хятадын хөдөө нутагт гарсан социалист үндсэн өөрчлөлт, шинэ соёл, шинжлэх ухааны хөгжил нь социалист ертөнцийн гэр бүлд багтан орсон хятад орон ахар богино хугацаанд ямар шүү их амжилт ололтод хүрч чадахыг яруу тод илтгэн харуулсан юм.


1021 Хятад орныг социалист замаар хөгжүүлэх жанжин шугамыг 1956 онд тодорхойлон өгсөн ХКН-ын VIII их хурлын түүхэн шийдвэр нь БНХАУ-ыг орчин үеийн социалист орон болж хувирах хэтийн сайхан төлөвийг зааж байв. Хятадын ард түмний шударга интернационалч эв санааны үүднээс цаг ямагт талархан тэдэнд хир чинээний дэмжлэг туслалцааг байнга үзүүлж ирсэн МАХН, БНМАУ-ын засгийн газар, монголын ард түмэн Хятад оронд хувьсгал ялж БНХАУ байгуулагдсан явдлыг социалист лагерийн бүх орны ард түмний хамт анги нэгт ах дүүгийн ёсоор чин сэтгэлээс талархан угтсан юм. БНМАУ, БНХАУ-тай 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож, манай хоёр орны түүхэнд анх удаа тэгш өрхт сайн хөршийн найрамдалт харилцаа эхэлсэн билээ. Б.Төрбаатар Үнэн сонин 1977 оны 10 дугаар сарын 1 № 274 (13575) 3-р нүүр БНХАУ-ын Элчин сайдын Яаманд БНХАУ-ыг байгуулсны 28 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд Д. Ёндон, ЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны орлогч дарга Д. Цахилгаан МХХН-ийн тэргүүлэгч гишүүд, албаны бусад хүмүүс байв. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, гишүүд байлцав. Үнэн сонин 1977 оны 10 дугаар сарын 1 № 274 (13575) 4-р нүүр Талархал илэрхийлэв Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Хуа Го Фэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж. Батмөнхөд талархал илэрхийлсэн хариу цахилгаан утас ирүүлэв. Үнэн сонин 1977 оны 10 дугаар сарын 27 № 300 (13601) 1-р нүүр 1978 он ҮНЭН сонин Протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хоорондын 1978 онд харилцан бараа нийлүүлэх тухай Засгийн газрын худалдааны протоколд Бээжин хотноо саяхан гарын үсэг зурав. Протоколд БНМАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Д. Цэрэнсанжаа, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Ван Жунь Шен нар гарын үсэг зурав.


1022 Протоколд гарын үсэг зурахад БНХАУ-ын Гадаад худалдааны Яамны сайд Ли Чан болон болон хоёр талын худалдааны төлөөлөгчдийн гишүүд байв. Мөн БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л. Чулуунбаатар байлцлаа. Үнэн сонин 1978 оны 3 дугаар сарын 4, № 63 (13729), 4-р нүүр Баяр хүргэв Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгийн Хорооны даргын албан тушаалд сонгогдсонтой нь холбогдуулан Е Зянь Инд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбал баяр хүргэсэн цахилгаан утас илгээв. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Хуа Го Фэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх баяр хүргэсэн цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1978 оны 3 дугаар сарын 12, № 71 (13737), 1р нүүр Хятадын тал дахин татгалзав Японы милитаризмын эсрэг, хятадын ард түмнийг чөлөөлөх ариун дайнд баатарлагаар тэмцэж амь үрэгдсэн монголын дайчдад зориулан Жанчхүүгийн даваанд босгосон хөшөөнд монголын ардын армийн 57 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам цэцэг өргөх тухай хүсэлтээ хятадын талд тавьсанд дахин татгалзсан хариу өгөв. Үнэн сонин 1978 оны 3 дугаар сарын 19, № 78 (13744), 4-р нүүр Хүлээн авч уулзав БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд М. Дүгэрсүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Лег эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав. Үнэн сонин 1978 оны 4 дүгээр сарын 16, № 106 (13772), 4-р нүүр Элчин сайд буцав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Вэй Ле өчигдөр эх орондоо бүр мөсөн буцав. Элчин сайдыг Улаанбаатарын галт тэрэгний буудлаас БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн дарга Б. Нацагдорж үдэж мордуулав. Үнэн сонин 1978 оны 4 дүгээр сарын 17, № 107 (13773), 4-р нүүр


1023 Бээжингийнхний бодлого манай аюулгүй байдалд заналхийлж байна Мао Зэ Дуныг залгамжлагч Хятадын өнөөгийн удирдлага маогийн гадаад бодлогын чиг шугамыг бүхэлд нь өвлөн авч үргэлжлүүлсээр байна. Тэрхүү бодлогын стратегийн зорилго нь хятадын жанжлалыг дэлхий дахинд тогтооход оршиж байна. Хятадын удирдлага ийм алсын санаа өвөрлөж, олон улсын үйл хэрэгт ангийн хувьсгалч байр сууринаас явдлыг бүр мөсөн таягдан хаяж байна. Хүн төрөлхтөний хувь заяатай шууд холбоо бүхий орчин үеийн гол чухал бүх асуудлаар хятадын эрх баригчид сөрөг байр суурь баримталсаар байна. Бээжингийнхэн олон улсын түгшүүртэй байдлыг намжаах үйл авц болон зэвсэг хураах асуудлыг жадлан эсэргүүцэж, энэ талаар гарч байгаа аливаа нааштай алхмыг сөргөн тэмцэж байна. Дэлхий дахины үндсэн зөрчлийг хурцатган, нийгмийн хоёр системийн хоорондын цэрэг-улс төрийн сөргөлдөөнийг дэвэргэх явдал хятадын гадаад бодлогын нэг гол чиглэл болоод байна. ЗСБНХУ, АНУуын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах юм бол Бээжингийн удирдагчдын бах нь ганц ханахсан билээ. Хятадын удирдлага жанжлах санаархлынхаа үүднээс улс орноо цэрэгжүүлэх, дайнд бэлтгэх явдлаа эрчимжүүлж, зэвсэглэлээр улайран хөөцөлдөхийг өөгшүүлж, дэлхийн шинэ дайн дэгдээх гэж илт махран зүтгэж байна. Хятадын удирдагчид Ази тив болон дэлхийн бусад районд америкийн цэргийн хэвээр байлгах, НАТО-гийн түрэмгий эвслийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж, дэлхийн социализмд туйлаас дайсагнагч маогийнхны бодлого эргэлт буцалтгүй гэдгийг өрнөдийнхөнд итгүүлэхийг оролдож байна. Нөгөөтэйгүүр хятадын удирдагчид намжлан байдлыг тасалдуулах, дэлхийн халуун цөмийн дайн өдүүлэхэд чиглэсэн милитарист шунахайран эзлэх бодлогынхоо талаар улс түмний сонор сэрэмжийг мохоохыг хичээж байна. Өнөөгийн хятадын удирдлагын өдөөн хатгагч дайнч бодлого нь энх тайван, социализмын үйл хэрэгт болон дэлхийн улс түмэнд ноцтой аюул занал учруулж байна. Хятадын удирдагчид шунахайран эзлэх зорилгоо хэрэгжүүлж, дэлхий дахинд хятадын ноёрхлыг тогтоох замд Зөвлөлт Холбоот Улс, социализмын бусад орныг гол саад тотгор болж байна гэж үзээд эдгээр орны эсрэг тэмцлийнхээ хурц үзүүрийг чиглүүлж байна. Чухамдаа ийм учраас Зөвлөлт Холбоот Улс, социалист бусад орныг улайран дайсагнаж Зөвлөлтийн эсрэг үзлийг Бээжингийнхэн төрийн бодлогын хэмжээнд өргөмжлөн тавив. БНМАУ-ын засгийн газраас БНХАУ-ын засгийн газарт өгсөн дөрөвдүгээр сарын 8- ны өдрийн нотод хятадын удирдлагаас монгол улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ичгүүр сонжуургүй оролцсон явдалд зохистой няцаалт өгсөн юм. БНМАУ-ын үнэнч анд нөхөр, холбоотон ЗСБНХУ-ын цэргийн ангиуд манай оронд өөрийнхөө дур зоргоор биш, БНМАУын засгийн газрын хүсэлтээр, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1966 онд байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай Гэрээ ёсоор байрлаж байгааг БНМАУ-ын засгийн газрын нотод цохон тэмдэглэсэн байна. Манай засгийн газрын


1024 хүсэлтээр зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-д байлгаж байгаа нь гагцхүү бүрэн эрхт Монгол улсын аюулгүй байдлыг хангах үүднээс арга буюу авсан арга хэсжээ юм. Монголын хил залгаа районуудад хятадын үлэмж их хэмжээний цэрэг бөөгнөрүүлэх, цэрэг-стратегийн төрөл бүрийн барилга байгууламж барих явдал үргэлжилсээр байна. 1969 оноос хойшхи хугацаанд дээрх районуудад 250 гаруй удаа цэргийн сургууль хийж 87 мянган удаа дэлбэрэлт тэсэлгээ хийжээ. Үүнээс гадна хятадын цэргийн албан хаагчид, нутгийн хүмүүс манай улсын хилийг зөрчих явдал олширч идэвхжсэн байна. Хятадын цэрэг, офицерүүд монголын нутагт 15-20 км цөмрөн орж, тагнах зорилгоор зураг авч, мал сүрэг рүү гал нээж байв. Үнэн сонин 1978 оны 4 дүгээр сарын 20, № 110 (13776), 3-р нүүр Хэвлэлийн бага хурал Зөвлөлтийн цэргийн ангиуд БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр Монгол, Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай гэрээ ёсоор Монголд байрлаж байгааг Элчин сайд Б. Дашцэрэн онцлон тэмдэглээд БНХАУ-ын удирдах бүлгийнхэн Хятад-Монголын харилцааг хурцатгах, БНМАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бодлогыг эрс буруушаалаа. Үнэн сонин 1978 оны 4 дүгээр сарын 20, № 110 (13776), 4-р нүүр Бээжингийнхний ам, ажлын зөрүү Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын саяхны чуулган дээр шинэ удирдлага Маогийн заасан ёсоор “их гүрний дээрэнгүй үзлийг эрс шийдвэртэй, эгнэгт, иш үндэсгүй болтол нь бүрэн дүүрэн арилгана” гэж мэдэгдсэн юм. Гэм нь энэ амлалт ажил хэрэг дээр хоосон үг болж байна. Түүгээр ч барахгүй, бээжингийнхэн их гүрний дээрэнгүй чиг шугамыг баримталсаар байгаа нь шинэ шинэ баримтаар нотлогдож байна. Бээжингийнхний баримталж байгаа ийм чиг шугам БНМАУцын дотоод хэрэгт хөндлөнгөөс ичгүүр сонжуургүй оролцох гэж дахин оролдсон саяхны нэг оролдлогоор бүр ч улайм цайм харагдлаа. Хятадын удирдлага БНХАУ-ын засгийн газрыг алгасан харайж, Монгол нутаг дэвсгэр дээр байгаа цэргээ татаж ав гэж Зөвлөлт Холбоот Улс шаардлаа. “Энэ бол тусгаар тогтносон БНМАУ-ыг үл тоомсорлох оролдлого гэж үзэхээс өөр газаргүй юм” гэж БНМАУ-ын засгийн газар энэ оны 4-р сарын 12-ны нотод заасан билээ. Зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр Монголд оруулсныг хэн бүхэн мэднэ. Энэ бол олон улсын хэм хэмжээнд ч, зөвлөлт-монголын харилцааны холбоотны, ах дүүгийн шинж чанарт ч бүрэн нийцсэн арга хэмжээ болсон юм. Аль ч улс орны эрх чөлөө, тусгаар тогтнолоо батлан хамгаалах эрхийг хэн ч хааж боох учиргүйн нэг адил БНМАУ-ын энэ эрхийг хэн ч хааж боох ёсгүй. Хятадын зүгээс БНМАУ-ын бүрэн эрхт байдалд халдах гэсэн энэ оролдлого нь анхны бөгөөд санамсаргүй явдал огт биш ээ. Мао Зэ-дун хэзээнээс аваад БНМАУ-ыг


1025 “булаагдсан нутаг дэвсгэр” мэтээр үзэж ирсэн, бүр 1936 онд Хятадад хувьсгал төгс ялсан тэр цагт бүрэлдэхүүнд нь Монгол эргэж орсон гэсэн санаа цухалзуулж байв. Монголын ард түмэн харин өөрөөр шийдсэн юм. Монголын ард түмэн 1945 оны 10-р сарын 20-ны бүх нийтийн санал хураалтаар улс орныхоо төрийн тусгаар тогтнолыг нэг хүн шиг санал нэгтэй баталсан түүхтэй. Зөвлөлт-хятадын найрамдлын тухай гэрээ байгуулсантай холбогдуулан хоёр тал нот солилцон, түүндээ: “Хоёр орны засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1945 оны бүх нийтийн санал хураалтын дүнд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс тус улстай диполмат харилцаа тогтоосны дүнд тусгаар тогтносон улс болсон байдлыг бүрэн хангагдсан гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна” гэж тэмдэглэн заажээ. Гэтэл Мао их хан үндэстний дээрэнгүй санаархлаасаа татгалзах гэж огтхон ч бодоогүй хэвээр хоцорсныг хойшдын үйл явдал илтгэн харууллаа. Түүгээр ч барахгүй, 1954 онд зөвлөлт засгийн газрын төлөөлөгчдөд “Гадаад Монголыг Хятадад эргүүлж өгөх” тухай асуудал тусгасан юм. Уг санаархлыг нь зөвлөлтийн тал эрс шийдвэртэй няцаасан нь мэдээж хэрэг билээ. Гэтэл Мао 1964 оны 7-р сарын 10 японы социалист намын хэсэг төлөөлөгчтэй уулзан ярилцахдаа Монголд санаархдаг санаагаа дахин цухалзуулжээ. “Соёлын хувьсгалын” үед Бээжин дэх БНМАУ-ын Элчин сайдын Яамны эсрэг чиглэсэн өдөөн хатгасан хорон хэрэг явдал олон гарч байсан, Улаанбаатар дахь улаан хамгаалагчдын бүлэг зохисгүй авирлаж байсан, эдийн засгийн шахалт үзүүлэх гэж оролдож байсан, хятадын цэргийн албан хаагчид, энгийн иргэд хил хязгаарыг нэг биш удаа зөрчиж байсныг хэн бүхэн мэднэ. Ийнхүү Бээжин БНМАУ-ын хувьд найрсаг биш бодлогоо үргэлжлүүлсээр, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох гэж оролдсоор ирлээ. БНМАУ монгол, хятадын харилцааг хэвийн болгох гэж тууштай эрмэлзэж ирсэн, эрмэлзсээр ч байна. БНМАУ хоёр орны хоорондын найрсаг хөршийн харилцааг сэргээн монгол, хятадын ард түмний эрх ашигт, алс дорнод, азийн улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тус дөхөм үзүүлээсэй гэж хүссэний үүднээс харилцаагаа хэвийн болгох талаар Хятадын талд удаа дараа тодорхой санал тавьж байв. Гэтэл бээжингийнхэн БНМАУ-ын хүч чармайлтыг хэрэгсэж үзээгүй өдий хүржээ. БНМАУ-тай хил залгаа нутагт хятадын хуурай замын, танкийн, агаарын цэргийн болон пуужинт цэргийн хүчийг хуримтлуулсаар, цэрэг-стратегийн чанартай барилга байгууламж өргөн цар хүрээтэй барьж байгуулж, цэргийн сургууль хийж, цэргийн халагдсан цэрэг, бусад нутаг усны залуучуудыг шилжүүлэн суурьшуулж хүн амаа цэргийнхэн болгож байгаа-энэ бүхэн нэг их нууц байхаа нэгэнт болиод байгаа юм. Бээжин бас БНМАУ-ын эсрэг элдэв хорлон сүйтгэх үйл ажиллагаа үйлдэж байгааг монголын хэвлэл мэдэгдэж байна. Хятадын арми дайнд илэрхий бэлтгэж байгааг бээжингийнхний онцгой итгэл найдварыг хүлээсэн өрнөдийнхөн байн байн ирж очдог болсон явдал бас илтгэн харуулж байна. Америкийн “Крисчен сайенс монитор” сонины мэдээлснээр, Хятадын “гол хүчнийхээ тэн хагасыг” Зөвлөлт Холбоот Улс, Монголтой хил залгаа нутагт төвлөрүүлээд байгаа ажээ.


1026 Үүнтэй уялдуулан БНМАУ-ын засгийн газар өөрийн нотод” “Хятадын эрх баригчид Монгол улсыг булаан эзлэх эрмэлзлээ орхиогүйгээр үл барам, БНМАУ болон түүний холбоотон ЗСБНХУ-ын эсрэг цэрэг дайныхаа бэлтгэлийг улам хүчтэй болгосоор байгаа учраас манай улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд заналхийлэх аюул хэвээр байна гэж БНМАУ-ын засгийн газар үзэж байна” гэж цохон тэмдэглэсэн юм. БНМАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэж бээжингийнхэн дахин ингэж оролдсон нь тэдний их гүрний дээрэнгүй чиг шугам хятадтай хөрш зэргэлдээ том, жижиг орнуудад ард түмэнд ямар аюул агуулж байгааг бас дахин илтгэн харууллаа. В. Васильев Үнэн сонин 1978 оны 4 дүгээр сарын 28, № 118 (13784), 4-р нүүр Энэтхэгийн хэвлэлд бичсэн нь БНМАУ-ын засгийн газраас БНХАУ-ын засгийн газарт өгсөн энэ дөрөвдүгээр сарын 8-ны нотын тухай Энэтхэгийн “Пэтриот” сонин саяхан өгүүлэл нийтэлсэн байна. Түүнд бичихдээ, “Бээжингийнхэн бүрэн эрхт улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцоод зогссонгүй, зөвлөлийн эсрэг илт дайралт хийхийг оролдов. Хоёр талын Гэрээний дагуу БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг Монгол улсаас гаргахыг хүртэл шаардсан нь маогийнхан их гүрний үндсэрхэг түрэмгий үзэлд автагдаж, зэргэлдээ жижиг орнуудыг өөрийн дагуул болгохыг ямагт оролдож ирсний гэрч юм. Харин тэд хэзээ ч амжилт олж байгаагүй бөгөөд эдгээр орон бүрэн эрхт байдлынхаа төлөө тэмцлийг улам эрчимжүүлж байв. Маогийн бодлого нь зөвлөлтийн эсрэг империализмыг дэмжсэн агуулга, чанартай учир түүнийг социалист Монгол улс эсэргүүцэж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Империализмын эсрэг дэлхийн дэвшилт хүчинтэй Монгол улс эв санааны нэгдэлтэй байгаад Хятад дургүй байгаа юм. Үүгээрээ Хятад улс жинхэнэ нүүр царайгаа илчилж байна” гэжээ. МОНЦАМЭ Үнэн сонин 1978 оны 4 дүгээр сарын 29, № 119 (13785), 4-р нүүр Бээжингийн түрэмгий бодлого ПРАГА. Тавдугаар сарын 6. (МОНЦАМЭ). Бээжингийн эрх баригчид жанжлах түрэмгий санаархлаа Ази болон дэлхий дахинаа сүүлийн үед дахин хэд хэдэн удаа тун баттай нотлон харууллаа гэж “Руде право” сонинд бичжээ. Тэдгээрээс анхных нь Хятад, Японы Сенкаку арлуудын орчимд хятадууд “хүчээ гайхуулсан” нь тухайн тохиолдолд улс төрийн өргөн зорилготой байсан юм. Хятад, Япон хоёр энх тайван, найрамдлын тухай гэрээ байгуулах талаар удаан хугацааны турш хэлэлцээ хийж байгаа билээ. Жанжлах үзлийн эсрэг хамтран ажиллахыг тус хоёр оронд үүрэг болгосон зүйл ангийг гэрээний нэг хэсэг болгон оруулахыг бээжингийнхэн шаардаж байгаа юм. Энэ зүйл анги нь Зөвлөлтийн эсрэг бодлогодоо Японыг татан оруулах гэсэн бээжингийнхний оролдлогыг тусгаж байна гэдэгт


1027 хэн ч эргэлзэхгүй байна. Саяхан бээжингийнхнээс ЗСБНХУ-д өгсөн нот бичиг нь тусгаар тогтносон бүрэн эрхт социалист БНМАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс туйлын бүдүүлэгээр оролцсон хэрэг юм. Хятадын засгийн газар Монголын нутаг дэвсгэрээс зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах шаардлага тавихдаа БНМАУ-ын засгийн газрын нэг гол эрх, тухайлбал улс орноо батлан хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах эрхийг тоомсорлоогүй байна. Тэгэхдээ БНМАУ-ын талаар бээжингийнхний олон жилийн турш баримталж ирсэн бодлого нь БНМАУ-ыг хятадад нэгтгэх гэсэн илт найрсаг бус санаархлаар тодорхойлогдож байгаа нь нийтэд илэрхий билээ. Үнэн сонин 1978 оны 5 дугаар сарын 7, № 127 (13793), 4-р нүүр Баяр хүргэсэн нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх Танаа Монголын Ардын хувьсгалын 57 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар, хятадын ард түмний өмнөөс найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэе. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Хуа Го-Фэ Үнэн сонин 1978 оны 7 дугаар сарын 14, № 195 (13860), 4-р нүүр Элчин сайд ирэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэн Ин өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Элчин сайдыг Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн дарга Б. Нацагдорж угтав. Үнэн сонин 1978 оны 8 дугаар сарын 4, № 216 (13882), 4-р нүүр Хүлээн авч уулзав БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд М. Дүгэрсүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэн Инийг итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав. Үнэн сонин 1978 оны 8 дугаар сарын 8, № 220 (13886), 4-р нүүр Цэцэг өргөв Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэн Ин итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Д. Сүхбаатар, Х. Чойбалсангийн бунханд өчигдөр цэцэг өргөв.


1028 Цэцэг өргөхөд БНМАУ-ын Гадаад явдлын Яамны ёслолын хэлтсийн дарга Б.Нацагдорж байв. Үнэн сонин 1978 оны 8 дугаар сарын 10, № 222 (13888), 4-р нүүр БНМАУ-ын Элчин сайдын Яаманд БНМАУ-ыг байгуулсны 29 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мэн Ин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын гадаад явдлын яамны орлогч сайд С. Дамбадаржаа, ЭТНБХны гүйцэтгэх хорооны орлогч дарга Д. Цахилгаан, албаны бусад хүмүүс, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, гишүүд байв. Үнэн сонин 1978 оны 9 дүгээр сарын 30, № 273 (13939), 4-р нүүр БНХАУ-ын 29 жилийн ойд МОСКВА. Есдүгээр сарын 29. (МОНЦАМЭ). Гадаад орнуудтай найрамдал соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэгүүдийн холбоо, Зөвлөлт-Хятадын найрамдлын нийгэмлэг БНХАУ-ыг тунхагласны 29 жилийн ойд зориулсан гадаад орнуудад ард түмэнтэй найрамдах Москвагийн ордонд кино үдэшлэг зохиов. Кино үдэшлэгт Москвагийн олон нийтийн төлөөлөгчид оролцлоо. Үдэшлэгт ЗСБНХУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд Ван Ю-Пин болон хятадын элчин сайдын яамны ажилтнууд байлцав. Үнэн сонин 1978 оны 9 дүгээр сарын 30, № 273 (13939), 4-р нүүр Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 29 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмний өмнөөс БНХАУ-ын сайд нарын Зөвлөл хятадын ард түмэнд баяр хүргэж сайн сайхныг ерөөж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл Улаанбаатар 1978 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1978 оны 10 дугаар сарын 1, № 274 (13940), 1-р нүүр Дипломат харилцаа тогтоосон тухайд АНУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох болсон тухай вашингтон, Бээжинд нийтлэгдсэн албан мэдээг дэлхийн хэвлэлд өргөн тайлбарлаж байна. БНХАУ-ыг тунхагласнаас нь хойш даруй 30-аад жилийн дараа АНУ албан ёсоор тус улсыг хүлээн зөвшөөрсөн нь хятадын эрх баригчид дэлхийн социалист системтэй илт сөргөлдөж, энх


1029 тайван, улс түмний аюулгүй байдлыг эсэргүүцэж, өрнөдийн хамгийн харгис хүчинтэй ойртон сүлбэлдэж, олон улсын империализм, харгис хүчний хамсаатан болсны үр дүн юм. Вашингтон. Бээжингийн хооронд дипломат харилцаа тогтсон нь санамсаргүй хэрэг биш ээ. Энэ нь “ЗХУ-ын эсрэг тэмцэх нэгдсэн фронт байгуулах” гэсэн Бээжингийнхний санаархал, бодит социализмын эсрэг зорилгоо хятадыг ашиглах гэсэн өрнөдийнхний оролдлого нийлж байгааг гэрчилж байна. Хятад, америкийн харилцааг “хэвийн болгож”, зохицуулж байгаа нь Зөвлөлтийг эсэргүүцсэн үйл ажиллагааны амжилт гэж Бээжингийнхэн дүрслэн харуулахыг оролдож байгаа нь үүнийг давхар нотолж байна. БНХАУ, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож байгаатай холбогдуулж Хуа Го-фэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, энэ нь “Жанжлах үзлийн эсрэг дэлхийн улс түмний тэмцэлд тус дөхөм үзүүлнэ” гэж мэдэгдэж, ингэснээрээ жанжлах санаа бодлоо өрнөдийнхнөөр дэмжүүлэх санаатай байгаагаа нотлов. Бээжингийнхэн чухамхүү ЗХУ-ыг л жанжлах үзэл баримтлагч гэж үздэг болохоор Бээжин, Вашингтон хоёр зөвлөлтийн эсрэг үзлийн үндсэн дээр ойртож байгаа нь илэрхий байна. Хятадтай албан ёсны харилцаа тогтоох болсонтой холбогдуулж АНУ-ын ерөнхийлөгч Картер хэлэхдээ: “Бид Хятадтай тогтоох шинэ харилцаагаа оросууд буюу өөр бусад хэнд ч хор хүргэхэд ашиглахыг огт хүсэхгүй байна” гэж мэдэгджээ. Америкийн ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл амьдралд үнэхээр хэрэгжвэл зүгээрсэн. Үүнийг улирах цаг харуулах болно. Америкийн талын энэ тайлбарыг Бээжингийн эрх баригчид яаран зөвшөөрөхгүй байгаа нь анхаарал татахаас аргагүй. Хятадын эрх баригчдын хийж байгаа албан ёсны мэдэгдэл, хэвлэлийн материалд “ЗХУ-ын эсрэг тэмцэх нэгдсэн өргөн фронт байгуулахад оролцохыг өрнөдийнхөнд илт уриалж, Өрнөдөөс Хятадад үзүүлж байгаа цэрэг, эдийн засгийн тусламжийг нэмэгдүүлэхийг улам шаргуу шаардаж байна. Социалист орнууд, юуны өмнө Вьетнамын эсрэг бээжингийнхний онцгой ширүүсч, империализ, маоизмын их гүрний эрх ашгийг илэрхийлсэн Вашингтон-Токио- Бээжингийн тэнхлэг байгуулахыг санаархсан Пентагоны стратегичдын горьдлогыг лавшруулсан хятад, ядоны гэрээ байгуулсны дараахан АНУ, БНХАУ хоёр дипломат харилцаа тогтоохоор шийдсэнийг тэмдэглэвэл зохино. Хятад улс олон улсын империализм, түүний дотор АНУ-тай ойртон сүлбэлдэх гэхдээ үндэсний эрх ашгаа ч хайхрахгүй байна, АНУ-тай харилцахдаа түргэн сайжруулах үүднээс Тайваний асуудлаар ихээхэн буулт хийсэн явдал үүнийг харуулж байна. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны дараа АНУ, Тайваньд урьдын адил зэр зэвсэг нийлүүлж, улмаар хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоор байх болно. Хуа Го-фэн хэлэхдээ, америкийн тал “Хятадтай хэвийн харилцаа тогтсоны дараа ч Тайваньд хориглон хамгаалах зэвсэг тоотой хэмжээгээр нийлүүлэх болно” гэж мэдэгдэж байсныг дурджээ. АНУ-ын засгийн газар Тайваньд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасныг Пентагоны албан ёсны төлөөлөгчдийн мэдээнээс иш татаж, америкийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Энэ шийдвэр ёсоор, АНУ-аас Тайваньд 1979-1983 онд “Ф-5Е” тийрэлтэт сөнөөгч онгоц, “Сайдуиндер”, “Хок”, “Маверик” пуужин, танк, их буу зэрэг нийтдээ 625 сая долларын зэвсэг нийлүүлэх болжээ.


1030 Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх болсон энэ шийдвэрийг БНХАУ, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон тухай албан мэдээний бах хатаагүй шахам байхад зарласан байна. БНМАУ болон социалист бусад орны үзэж байгаагаар, Тайвань нь Хятадын газар нутгийн салшгүй хэсэг бөгөөд Тайваний асуудлыг хөндлөнгийн оролцоогүйгээр гагцхүү хятадууд өөрсдөө шийдвэрлэх ёстой. Нөгөө талаар АНУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож байгаа нь сүүлийн жилүүдэд Вашингтон, Бээжингийн хооронд хийж ирсэн нууц хуйвалдааныг албан ёсоор бэхжүүлж байна. Үүнийг социалист орнуудын эсрэг шинэ өдөөн хатгалга үйлдэх, Ази, Африк, Латин Америкийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг нухчин дарах, фашист, харгис, арьсны үзэлт дэглэмийг ивээн тэтгэх, зэвсэглэлээр улайран хөөцөлдөх, намжмал байдлын олотыг бусниулахад хятадын эрх баригчид ашиглаж болзошгүй гэж дэлхийн олон нийт сэрэмжилж байна. Үнэн сонин 1978 оны 12 дугаар сарын 22, № 356 (14022), 4-р нүүр 1979 он ҮНЭН сонин Хурал болов Олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, ХКН- ыг үүсгэн байгуулагчдын нэг Цюй Цю богийн төрсний 80 жилийн ойд зориулан, МХНН-ээс Энх тайван найрамдлын ордонд гэгээрлийн хурал хийв. Хурал дээр, МХНН-ийн дарга Б. Дашжамц илтгэл тавьж, Цюй Цю богийн үйл амьдралын тухай тодорхой дурдвал, Цюй Цюбо нь зөвлөлт, хятадын ард түмний найрамдлыг бэхжүүлэхийн төлөө баттай зогсож, Лениний аугаа их нам, зөвлөлтийн ард түмнийг үнэн сэтгэлээс хүндэтгэж байсан бөгөөд тэднээс хятадын коммунистууд байнга суралцахыг уриалж байв гэж онцлон тэмдэглэв. Д. Алмаас Үнэн сонин 1979 оны 1дүгээр сарын 30, № 30 (14061), 4-р нүүр Жанжлах түрэмгийлэх бодлогын үүднээс БНСБУ-ыг өдөөн хатгаж, байнга заналхийлэх болсон бээжингийнхэн сүүлийн үед бүр ч эрээгээ алдаж, вьетнамын хилийн дагуу цэрэг зэвсгийн их хүч бөөгнөрүүлж эхэллээ. Үүнтэй холбогдуулан БНСВУ-ын ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд Нгуен Зуй Чинь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Курт Бальдхайм, Аюулгүйн Зөвлөлийн дарга Абдалда Бишар нарт саяхан илгээлт бичиг явуулав. Хятадын цэрэг вьетнамын хилийг зөрчиж, өдөөн хатгалга, түрэмгийлэл хийсэн тухай бүрт БНСВУ бээжингийнхэнд зохисгүй үйлдлээ зогсоох шаардлага тавьсан боловч тэд


1031 түрэмгийллээ зогсоосонгүй харин ч түүнийгээ шатлан өргөжүүлж, улмаар вьетнамын хилд цөмрөн орж галдан шатаах, хүний амь насыг бүрэлгэх зэргээр даамжруулсаар эцэст нь дайнд ил шууд бэлтгэж байгаа нь БНСВУ болон Зүүн өмнөд Азийн энх амгалан байдалд аюул занал учруулж байна. Ийм нөхцөлд БНСВУ-ын ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд Нгуен Зуй Чинь НҮБ-ын удирдлагад илгээлт бичиг явуулсан нь дэлхийн энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын үүднээс хийж байгаа нэн чухал алхам юм. Хятадын эрх баригчид чухам ямар шалтгаанаар БНСВУ-ыг үзэн ядаж, тус орны эсрэг зэр зэвсгээ хангинуулах болов? Энэ асуултад өгөх хариулт бээжингийнхний эзлэн түрэмгийлэх, жанжлах бодлогын ил далд санаархлаас үүсч бий болсон одоогийн байдлыг тодотгох учиртай. Юуны өмнө америкийн империалист түрэмгийллийг бут ниргэж, олон арван жилийн туршид хуваагдмал байсан улс үндэстнээ нэгтгэсэн БНСВУ-ын ялалт, уг ялалтын үр дүнд бий болсон Зүүн өмнөд Азийн амгалан тайван, аюулгүй байдал бээжингийнхний жанжлах алсын бодлогод нь огт нийцсэнгүй. Тэгээд ч хятадын эрх баригчид нөлөөндөө байсан Кампучид анхаарлаа хандуулж, тэндхийн эрх баригчдыг “хүмүүжүүлэх” ажилдаа идэвхийлэн оржээ. Бээжингийнхний программаар сургуулилсан Пол Пог-Иенг Сарийн дэглэм ердөө гурван жилийн амь настай байсныг олж хараагүй хятадын эрх баригчид одоо түүний шалтгааныг БНСВУ-аас эрж хайж байна. 1978 онд ЗСБНХУ, БНСВУ-ын хооронд байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны Гэрээг бээжингийнхэн шууд эсэргүүцэж, “зөвлөлтийн аюул занал” Зүүн өмнөд Азид орж ирсэн мэтээр ор үндэсгүй гүтгэж байна. Энэ нь Зүүн өмнөд Азид жанжлах хэтийн санаархалд нь Зөвлөлт-Вьетнамын найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ саад хийхээс илт болгоомжилсон бээжингийнхний бачимдал байлаа. Сүүлийн гурван жилд БНСВУ-ын олон улсын нэр хүнд их өсч, тус улс НҮБ болон ЭЗХТЗ-ийн эрх тэгш гишүүн болсон явдал мөн л хятадын эрх баригчдын хорсол зэвүүцлийг төрүүлжээ. БНСВУ-ын социалист бүтээн байгуулалтын хагжлийн хурдац, нам, засгаа хүрээлэн нягтарсан вьетнамын ард түмний зориг бадрангуй, итгэл төгс амьдрал тэмцэл ч бээжингийнхний сэтгэлд нийцсэнгүй. Тэдний бодлоор бол Вьетнам улс “өөр” байх байжээ. Бүр тодруулж хэлбэл БНСВУ бээжингийнхний үгийг дагаж, ЗХУ болон социалист хамтын нөхөрлөлийн эсрэг хятадын эрх баригчидтай хүч хавсран дайсагналцах ёстой байжээ. Тэгж ажиллаагүй болохоор нь маогийнхан БНСВУ-ыг цэргийн хүчээр сүр далайлган, аюулгүй байдалд нь шүд зуун заналхийлж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дэн Сяопин Америк, Япон хэсүүчлэн явахдаа БНСВУ-ын эсрэг дайнд бэлтгэж байгаагаа ид хав болгон зарлаж, кампучийн эх орончдод бут ниргүүлсэн Пол Пот-Иенг Сарийн дэглэмийг зүйл бүрээр өмгөөлөн, кампучийн хувьсгалыг Вьетнамын хийсэн зүйл болгон гүтгэж байсан нь дэлхийн шударга олон нийтийн дургүйцлийг зүй ёсоор төрүүллээ. Үнэ байдалд харшилсан энэ гүтгэлэг чухамдаа бээжингийнхний сэтгэлээ хуурахад л хэрэгтэй байх Социалист Вьетнамын баруун өмнөд хил рүү хэн өдөөн хатгаж будлиан дэгдээсэн, тэднийг хэн зэвсгээр хангаж, хаанахын 20 мянган цэргийн зөвлөх байсан бэ гэдэг нь дэлхий нийтэд өнөөдөр


1032 ойлгомжтой, тодорхой болсон зүйл юм. Одоо ч бээжингийнхний хулсан ширэнгэндээ амь хоргодсоор байгаа Пол Потын дэглэмийн үлдэгдэлд нууцаар зэр зэвсэг өгч, Бүгд Найрамдах Кампучи Ард Улсын бүтээн байгуулах үйлсэд саад учруулах гэж оролдож байгаа талаар гадаадын хэвлэлд мэдээлж байна. Зүүн өмнөд Азийг жанжлах үзлийнхээ түшиц газар болгож, улмаар цаашид Ази тивийг эзэгнэх гэсэн маогийнхны санаархалд БНСВУ гол саад болж байгаа учраас тэд хятад-вьетнамын хилийн дагуу хориод дивиз, байлдааны асар их техник, хэрэгсэл бөөгнөрүүлээд байна. Хятадын цэргүүд вьетнамын хил дээр 1979 оны нэгдүгээр сард 113 удаа, хоёрдугаар сарын эхний найм хоногт 60 удаа зэвсэгт өдөөн хатгалга үйлджээ. Хятадын тал вьетнамын нутаг дэвсгэрт Куангнинь, Лангшон, Лай Чау, Каобанг, Хатуэн, Хоанг Лиен Шон зэрэг мужийн 32 газраар хоёрдугаар сарын 4-нөөс 10 хүртэлх хугацаанд 42 удаа халдаж, 18 хүнийг алж, 19 хүнийг шархлуулан, найман хүнийг баривчлав. Мөн хоёрдугаар сарын 10-нд хятадын бараг батальон цэрэг Лангшон мужийн Каолок хошууны Тханьлоа суурингийн Донгким, Читхиен, Дойжан зэрэг гурван газарт довтолж эзлэн аваад, хилээс хоёр км зайтай оршдог Вандойн зүүн хойд хэсгийг 82 мм-ийн их буу болон том, дунд пулемёнтоор буудсан нь бүр ч ноцтой хэрэг юм. Бас хятадын цэргийн нисэх онгоц вьетнамын агаарын хилд үргэлж халдсаар байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр хятадын байлдааны тийрэлтэт нисэх онгоцны долоон хэсэг Лангшон мужийн Каолок хошууны агаарын хилд цөмрөн орж тагнуулын ажиллагаа үйлдэв. Ийм нөхцөлд БНСВУ улс орноо бат бөх, найдвартай хамгаалах шийдвэр төгс байгаа нь ч ойлгомжтой. Тийм ч учраас БНСВУ-ын ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын Яамны сайд Нгуен Зуй Чиний НҮБ-ын удирдлагад явуулсан илгээлт бичиг “Вьетнамын ард түмэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, энхийн бүтээн байгуулах хөдөлмөрийг хамгаалах шийдвэр төгс байна. Хятадын эрх баригч бүлгийнхний адал балмад ажиллагаа үйлдэж, дайн дэгдээхээс цаг тухайд нь сэрэмжлэхийн тулд дэлхий дахины энх тайван, шударга ёсыг эрхэмлэгч бүгд улс орны ард түмэн, засгийн газар бололцоотой бүхнийг хийнэ гэдэгт вьетнамын ард түмэн итгэж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Империализмтай эвсэн сүлбээлдэж, тэдний шууд холбоосон болсон маогийнхан орчин үеийн хөнөөлт зэвсгээр улайран зэвсэглэж, дайн зайлшгүй гарна гэж номлон, дайнд илэрхий бэлтгэж байгаа нь олон улсын намжмал байдлыг урвуулж, улс түмний хоорондоо итгэх хүчийг сулруулах, дайсагналцуулах, үүний үндсэн дээр дэлхий дахинд жанжлах, их гүрнийхээ дээрэнгүй үзлийг хэрэгжүүлэхийг хичээсэн онцгой аюултай хандлага юм. Энэ зорилгынхоо үүднээс ч Дэн Сяопин АНУ-д байхдаа ЗХУ-ын эсрэг нэгдсэн фронт байгуулахыг ятгаж, БНСВУ-ыг элдвээр гүтгэн гүжирдэж, “умардын цагаан баавгайг” намнахыг уриалж байлаа. 950 сая хүнтэй, Дэн Сяопины үнэлснээр, “өчүүхэн ядуу дорой” Хятад улсын эрх баригчид өнөөдөр ямар ялт хэргийн төлөө, хэний эсрэг дэлхий дахиныг дайн дажинд турхирч байгаа нь ойлгомжтой юм. Ц. Төр Үнэн сонин 1979 оны 2 дугаар сарын 15 № 44 (14077), 4-р нүүр


1033 Вьетнамаас савраа тат! МХЗЭ-ийн Төв хорооны мэдэгдэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын дархан хил хязгаарт гэнэт цөмрөн орж вьетнамын ард түмний социалист ололт, амжилт, эрх чөлөө, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд зэрлэгээр зэвсэглэн халдсан бээжингийн эрх баригчдын ичгүүр сонжуургүй балмад ажиллагааг МХЗЭ-ийн нийт гишүүд залуучууд жигшин буруушааж байна. Социалист ертөнцийн өмнөд хил хязгаарыг хамгаалж империализмтай баатарлагаар тэмцэн, удаан хугацааны дайн тулалдааны хүнд бэрх бүхнийг эрэлхгээр даван туулж, социалист нийгмийн ялагдашгүйг нотлон харуулж, түүхэн ялалт байгуулаад дөнгөж сая амсхийж, дайны шарх сорвийг ч бүрэн эдгээж амжаагүй байгаа социалист Вьетнамд хятадын их гүрний дээрэнгүй үзэлтнүүд, өөрсдийн шунахайран эзлэх, түрэмгий санаархлаа хэрэгжүүлэхээр халдан довтолж, энгийн тайван ард иргэдийг зовлон зүдгүүрт учруулж байгаа нь шударга хүн бүрийн хилэнг бадраасан ялт хэрэг юм. Ах дүү вьетнамын ард түмний эсрэг үйлдэж байгаа зэвсэгт түрэмгийллээ нэн даруй зогсоож, вьетнамын нутаг дэсгэрээс цэргээ татан гаргахыг бээжингийн эрх баригчдад монголын залуучууд эрс шийдвэртэй шаардаж байна. Империализмын эсрэг олон жилийн хүнд хүчир тэмцэлд нь вьетнамын ард түмэнтэй эв санааны ган бат нэгдэлтэй байсаар ирсэн шигээ энэ өдрүүдэд монголын залуучууд бүх ард түмнийхээ адил баатарлаг Вьетнам түүний эрэлхэг ард түмэн, залуу үетэй эв санааны бат нэгдэлтэй байдгаа дахин илэрхийлж байна. Хятадын эрх баригчдын урьдаас санаатайгаар бэлтгэн үйлдэж байгаа түрэмгий ялт ажиллагааг манай залуучууд эрс буруушааж, энэ харгис явууллагын бүхий л хор уршиг, хариуцлагыг бээжингийн одоогийн эрх баригчид, хятадын тал бүрэн хүлээх ёстой гэж монголын залуучууд үзэж байна. Социалист эх орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан тэмцэж байгаа вьетнамын баатарлаг ард түмний шударга тэмцлийг монголын ард түмэн тууштай дэмжиж эв санааны бат зузаан нэгдэлтэй байгааг илэрхийлсэн БНМАУ-ын Засгийн газрын мэдэгдлийг монголын нийт залуу үеийнхэн халуунаар дэмжин сайшааж байна. “Вьетнамаас бузар савраа тат!” гэж монголын залуучууд хатуу шаардаж байна. Улаанбаатар.1979 оны хоёрдугаар сарын 19 Азийн буддистуудын энх тайвны бага хурлын мэдэгдэл Энэ хоёрдугаар сарын 17-нд хятадын зэвсэгт хүч БНСВУ-д түрэмгийлэн довтолж дайн дэгдээсэн тухай мэдээг энх тайван, шударга ёсыг эрхэмлэгч азийн буддистууд бид сэтгэл гүнээ түгшин сонсоод хятадын жанжлах үзэлтний түрэмгийллийг эрс жигшин буруушааж байна. Хятадын эрх баригчид энэхүү нүгэлт үйл ажиллагаагаараа жанжлах,


1034 шунахайран өнгөлзөгч балмад бодлогоо дэлхий дахинд өөрсдөө улам ч тодорхой илчиллээ. Бүрэн эрхт Социалист Вьетнам улсын эсрэг хятадын энэ балмад түрэмгий үйлдэл нь зөвхөн вьетнамд төдийгүй Ази болон даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдалд ноцтой занал учруулж байна. Энэхүү хүнд бэрх цагт Азийн энхийг эрхэмлэгч буддистууд бид вьетнамын ард түмэн, нэгэн номын ах дүү нартайгаа эв санааны бүрэн нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн хамт, юугаар ч зөвтгөшгүй ялт түрэмгийллээ нэн даруй зогсоож, вьетнамын нутаг дэвсгэрээс цэргээ татан гаргахыг БНХАУ-ын Засгийн газарт хатуу шаардаж байна. Ариун буяны үйлс, эрүүл саруул ухаанд тэрсэлсэн хятадын дайнчдын энэхүү хорон санаат үйл ажиллагаа эцсийн эцэст балран сүйрэх тавилантай юм. Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалан хүн ардынхаа эрх, жаргалын төлөө шийдвэр төгс тэмцэж байгаа вьетнамын ард түмний үнэн шударга үйл хэрэг ялна гэдэгт бид бүрэн итгэж байна. Энхийг эрхэмлэгч буддистууд бид даян дэлхийн сайн санаат бүх хүмүүсийн хамт вьетнамын ард түмэн, нэгэн номын ах дүүсийнхээ талд бат зогсож байгаагаа илэрхийлж байна. Улаанбаатар. 1979 оны хоёрдугаар сарын 20 Үнэн сонин 1979 оны 2 дугаар сарын 22, № 53 (14084), 4-р нүүр Бид жигшин эсэргүүцэж байна Хятадын харгис эрх баригчид БНСВУ-ын эсрэг зэвсэглэн халдаж, балмад түрэмгийлэл үйлдэж байгааг МОнгоын ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, өндөр настан манай орны нийт хөдөлмөрчний адил эрс шийдвэртэй жигшин эсэргүүцэж байна. Хятадын эрх баригчид олон улсын харилцааны хамгийн наад захын зарчим, НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчин, БНСВУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхийг үл тоомсорлон, түрэмгий дайн өдөөсөн нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, юуны өмнө Зүүн өмнөд Ази болон нийт Ази тивийн энх амгалан байдалд ноцтой гай гамшиг тарьсан гэмт хэрэг мөн. Хятадын эрх баригчид айл хөрш улсуудынхаа нутаг дэвсгэрт өнгөлзөж халдан довтолсоор ирснийг хятадын харгис эрхтэнүүдийн дарлалд хэдэн зуун жил нухлагдаж байсан монголын ард түмэн, түүний дотор энэ дарлалыг биеэр амссан ахмад үеийнхэн бид сайн мэдэх билээ. Харийн дайсны түрэмгийллийг тухай бүр няцааж, ялалт хийж байсан вьетнамын баатарлаг ард түмэн хятадын эрх баригчдын энэ харгис үйлдлийг бүр мөсөн бут цохино гэдэгт бид итгэл төгс байна. Социалист эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө вьетнамын ард түмний хийж байгаа шударга тэмцлийг өөрийн ард түмэн, засгийн газрынхаа хамт бид тууштай дэмжиж, ах дүү ёсны эв санааны бат нэгдэлтэй байгаагаа дахин илэрхийлж байна. Хятад, вьетнамын ард түмний уламжлалт харилцааны түүхэнд бузар хуудас нээсэн харгис түрэмгийллээ нэн даруй зогсоож, социалист Вьетнамын нутгаас түрэмгий цэргээ яаралтай гаргахыг дайны гамшиг зовлонг өөрсдийн биеэр туулсан ахмад үеийнхэн бид хятадын эрх баригчдад эрс шийдвэртэй шаардаж байна.


1035 БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны дарга, армийн генерал Б. Дорж Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэг, вьетнамын ард түмний тэмцлийг дэмжих монголын хорооны хамтарсан мэдэгдэл Бүрэн эрхт БНСВУ-ын эсрэг хятадын эрх баригч бүлгийнхэн түрэмгий дайн дэгдээсэн явдлыг Монгол-вьетнамын найрамдлын нийгэмлэг, Вьетнамын ард түмний тэмцлийг дэмжих монголын хороо жигшин буруушааж, эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Харийн булаан эзлэгчдийн эсрэг гарамгай ялалт байгуулж, олон жилийн дайны хор уршгийг арилгах, эх орныхоо эдийн засгийг сэргээн босгох чухал зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байгаа вьетнамын баатарлаг ард түмний эсрэг хятадын эрх баригчид түрэмгий дайн өдүүлсэн нь бэжингийн эрх баригчдын их гүрний дээрэнгүй үзэл, жанжлах хорт бодлогын үнэн нүүр царайг дэлхийн олон нийтийн өмнө улам тодоор илчлэн харууллаа. Империализм, колоничлогчдын хүчний удаа дараагийн довтолгооны эсрэг, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө вьетнамын ард түмний эрэлхэг тэмцлийг бүх талаар ямагт дэмжиж ирсэн монголын ард түмэн вьетнамын ард түмэнтэй тогтоосон ах дүүгийн найрамдлыг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө бат зогсож байгаа илэрхийлэн сайн санаат олон аянд нөхөдтэй вьетнамын ард түмэн хятадын эрх баригчдын харгис түрэмгийлэд хатуу няцаалт өгнө гэдэгт бүрэн итгэж байна. Хятадын эрх баригчид БНСВУ-ын эсрэг зэвсэгт түрэмгийлэл хийж эхэлсэнтэй холбогдуулан БНМАУ-ын засгийн газрын гаргасан мэдэгдлийг Монгол-вьетнамын найрамдлын нйигэмлэг, Вьетнамын ард түмний тэмцлийг дэмжих монголын хороо бүрэн дүүрэн сайшаан дэмжиж, байлдааныхаа үйл ажиллагааг нэн даруй зогсоон вьетнамын нутгаас цэргээ түргэн гаргахыг хятадын эрх баригчдад эрс шийдвэртэй хандаж байна. Улаанбаатар. 1979 оны хоёрдугаар сарын 20 Ард түмний эсэргүүцэл “Вьетнамаас савраа тат!” гэсэн хилэнт уриа дэлхийн өнцөг булан, улс орон бүрт хүчтэй цуурайтаж байна. Вьетнам нутагт америкийн империалист дайнчдын үлдээсэн шарх сорви эдгэж амжаагүй байхад хятадын эрх баригчид дайн дэгдээж, хот тосгоныг шатааж, энгийн номхон ард иргэдийг алж талан, эд хөрөнгийг нь түйвээн дээрэмдэж байна. Энэ балмад ажиллагааг эсэргүүцэж, Улаанбаатар хотын тоосгоны заводынхан, нийслэлийн эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтнууд, Ажилчны районы багш нар цуглаан хийлээ. Мөн Зуунмод хот, Баян-Өлгий аймгийн техник, туслалцааны барилгын трест, ноос угаах үйлдвэр, худалдаа-бэлтгэлийг удирдах газар, Сүхбаатар аймгийн наран сумын төв зэрэг олон арван газарт цуглаан болсон тухай мэдээ манай сонины газарт ирлээ.


1036 Улаанбаатар хотын хоёрдугаар цахилгаан станцад болсон ажилчдын цуглааныг тус станцын дарга Н. Гүрбазар нээж үг хэлэхдээ бээжингийн эрх баригчдын балмад түрэмгийлэл нь Зүүн өмнөд Ази, дэлхий дахины энх амгалан байдалд заналхийлсэн хорт үйл ажиллагаа гэж тэмдэглэв. Тус цуглаан дээр турбиний цехийн дарга Ш. Насанбат, ээлжийн мастер Ж. Цэрэндулам нар үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ олон жилийн турш дайн дажны хөлд нэрвэгдсэн, зовлон зүдгүүр туулсан баатарлаг вьетнамын ард түмний эсрэг социализмын үйл хэргээс урван тэрсэлж, дэлхийн империализмын холбоотон болсон хятадын эрх баригчид түрэмгий дайн хийж байгааг монголын ард түмэн хилэгнэн буруушааж байгааг нэгэн дуугаар илэрхийлэв. Цуглаанд оролцогчид, үг хэлсэн хүмүүс социалист вьетнамын ард түмэн, социалист хамтын нөхөрлөлийн орнууд дэлхийн энх тайвныг эрхэмлэгч дэвшилт хүн төрөлхтний тусламжтайгаар дахин ялалт байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн “Түрэмгийллээ зогсоо!”, “Вьетнамаас цэргээ нэн даруй зайлуул!”, “Вьетнамын ард түмэн заавал ялна!” гэсэн уриа цуурайтуулж байлаа. Манай сурвалжлагч Үнэн сонин 1979 оны 2 дугаар сарын 23, № 54 (14085), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Энх тайвныг хамгаалах монголын хорооны мэдэгдэл Хятадын эрх баригч бүлгийнхэн БНСВУ-ын эсрэг түрэмгий дайн дэгдээн, тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа явдлыг Энх тайвныг хамгаалах монголын хороо эрс шийдвэртэй эсэргүүцэж, энэ талаар өөрийн засгийн газрын болон ДЭТЗ-ийн гаргасан мэдэгдлийг бүрэн дүүрэн дэмжиж байна. БНСВУ-ын эсрэг ийнхүү түрэмгийлэл үйлдэж байгаа нь вьетнамын ард түмний үнэнч анд нөхөд социалист хамтын нөхөрлөлийн орнууд, манай гаригийн энх тайвныг эрхэмлэгч бүх хүчийг өдөөн хатгаж байгаа хэрэг гэж монголын олон нийт үзэж байна. Империализм колоничлолын эсрэг олон жилийн турш хийсэн баатарлаг тэмцэлд хатуужсан вьетнамын ард түмний эрэлхэг зоригийг бээжингийн эрх баригчдын хэрцгий түрэмгийлэл мохоож чадахгүй бөгөөд энэ ариун шударга тэмцэлдээ энх тайвныг эрхэмлэгч, дэвшилт бүх хүчний бүрэн дэмжлэгийг хүлээж байгаа вьетнамын ард түмэн ялна гэдэгт монголын олон нийт итгэл төгс байна. Хятадын түрэмгийлэгчдийн эсрэг вьетнамын ард түмний хийж байгаа баатарлаг тэмцэлтэй ах дүүгийн эв санааны бүрэн дүүрэн нэгдэлтэй байгаагаа монголын олон нийт илэрхийлэхийн хамт балмад түрэмгийллээ үг дуугүй зогсоож, БНСВУ-ын газар нутгаас цэргээ нэн даруй татан гаргахыг бээжингийн эрх баригчдад хатуу шаардаж байна. Улаанбаатар 1979 оны хоёрдугаар сарын 20 Эрс эсэргүүцэж байна


1037 Хятадын түрэмгийлэгчид бүрэн эрхт БНСВУ-ын эсрэг цэрэг зэвсгийн ихээхэн хүчээр халдан довтолсныг манай оронд нийт хөдөлмөрчин, түүний дотор ажилчин бид эрс шийдвэртэй эсэргүүцэж, хилэгнэн буруушааж байна. БНМАУ-ын засгийн газрын энэ талаар гарсан мэдээлэл нь хятадын эрх баригчдаас вьетнамын ард түмний эсрэг хийсэн түрэмгийллийг эрс шийдвэртэй буруушааж, түүнийг нэн даруй зогсоохыг хятадын засгийн газарт хатуу шаардаж, манай нам, ард түмний зарчимд тууштай байр суурийг илэрхийллээ. Бээжингийн харгис удирдлагын энэ шившигт түрэмгий бодлогын уг сурвалж нь бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, хөрш зэргэлдээ улсуудынхаа нутаг дэвсгэрийг булаан эзлэх, Ази болон дэлхий дахинд ноёрхлоо тогтоох гэсэн их гүрний дээрэнгүй үзэл бөгөөд улс хоорондын харилцааны хэм хэмжээ НҮБ-ын дүрмийг зөрчсөн аюулт гэмт хэрэг гэж монголын ажилчин анги жигшин эсэргүүцэж байна. БНМАУ-ын засгийн газрын мэдэгдлийг манай орны хөдөлмөрчид бид бүрэн дүүрэн сайшаан дэмжиж, олон удаагийн хатуу ширүүн сорилтыг баатарлагаар туулж ирсэн ах дүү вьетнамын баатарлаг ард түмний ариун шударга тэмцлийн талд тууштай зогсож байгаагаа илэрхийлж, хэрэгцээтэй цагт монголын хөдөлмөрчин бид туслахад бэлэн байна. 1979 он – олон улсын хүүхдийн жил. Иймд вьетнамын ард түмэн, түүний хүүхэд багачуудад ямар ч занал учруулах ёсгүйг мэдэгдэж БНСВУ-ын нутаг дэвсгэрээс цуст савраа татахыг бээжингийн эрх баригчдаас хатуу шаардаж байна. Ноосны үйлдвэрийн нэгдлийн ноос угаах үйлдвэрийн цехийн дарга БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, олон хүүхдийн эх Н. Нуганз Шударга үйлс ялах тавилантай Хятадын эрх баригчид БНСВУ-д түрэмгийлэл хийж байгааг манай орны нийт ард түмэн, түүний дотор шинжлэх ухааны ажилтан бид эрс шийдвэртэй хилэгнэн буруушааж байна. Бээжингийнхэн сүүлийн үед цэрэг зэвсгээр хөөцөлдөн социалист хамтын нөхөрлөлийн орнууд, дэлхийн сайн санаат үй тзмэн хүнийг хамарсан энх тайван, ардчиллын зүйрлэшгүй асар их хүчний эсрэг элдвээр дайсагнан заналхийлж, дайнд бэлтгэж байснаа одоо бүр даварч БНСВУ-ын эсрэг түрэмгий дайн дэгдээсэн явдал бол вьетнамын ард түмний энх тайван, аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл хүргэж байгаа аюулт хэрэг мөн гэж монголын ард түмэн, сэхээтэн, эрдэмтэн бид үзэж байна. Хятадын талаас учруулж байгаа заналхийлэлд БНСБУ-ын засгийн газар ул суурьтай хандаж, түгшүүртэй байдлыг намжаах талаар оновчтой олон санаачилга гаргасан боловч хятадын эрх баригчид түүнийг хүлээж авахын оронд харин зэвсэг хангинуулан дайрч, олон улсын эрх зүй, хууль ёсноос гадуур түрэмгийлэл үйлдэж байгааг социалист хамтын нөхөрлөлийн орнууд, дэлхийн нийт шударга улс түмэн эрс хилэгнэн эсэргүүцэж байна. БНМАУ-ын засгийн газар бээжингийн эрх баригчдын дайнч түрэмгийллийг эсэргүүцэж энэ балмад ажиллагаагаа нэн даруй зогсоож, Вьетнамын нутгаас цэргээ татаж явахыг хятадын засгийн газарт эрс хатуу шаардсаныг шинжлэх ухааны байгууллагын


1038 ажилтан бид бүрэн дэмжиж, вьетнамын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хүн төрөлхтний гэгээн саруул нийгэм-социализмыг цогцлоон байгуулж байгаа вьетнамын ард түмэн харийн түрэмгийллийн эсрэг хатан зориг гаргаж, баатарлаг тэмцэл хийж байгаагийнхаа үр дүнг нутаг дэвсгэрээсээ түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, бүрэн ялалт байгуулна гэдэгт эрдэмтэн бид баттай итгэж байна. Бээжингийн эрх баригчдын дайнч түрэмгийлэл нь дэлхийн олон нийтийн өмнө тэд өөрийн үнэн нүүрийг харуулж, бусдыг жанжлах, эзлэн түрэмгийлэх бодлоготой, милитаристууд мөнөө нотоллоо. Дэлхий дахины шударга түмэн НҮБ-ын дүрэм, олон улсын харилцааны хэм хэмжээ зарчимд эрс харшилсан энэ дайнч түрэмгийллийг нэгэн дуугаар эсэргүүцэж байгаа бөгөөд вьетнамын ард түмний талд ЗХУ, социалист бусад ах дүү орны ард түмэн, түүний дотор млнголын ард түмэн бат тууштай зогсож ялагдашгүй их хүч, өмөг түшиг болж байна. ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б. Батжаргал Монголын ард түмний хилэнт эсэргүүцэл БНСВУ-ын эсрэг бээжингийн эрх баригчдын өдүүлсэн түрэмгийллийг манай орны хөдөлрмөрчид эрс шийдвэртэй эсэргүүцэж, баатарлаг вьетнамын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, энэ илт түрэмгийллээ нэн даруй зогсооохыг бээжингийн эрх баригчдад хатуу шаардсан олон нийтийн хурал цуглаан Ховд, Хөвсгөл аймгийн төв, хөдөөд болон Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трест, нэгдүгээр цахилгаан станц, оёдлын төв үйлдвэр зэрэг олон газар болсоор байгаа тухай мэдээ манай газарт ирсээр байна. БНМАУ-ын эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийн төлөөлөгчдийн цуглаан өчигдөр боллоо. Цуглааныг БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч академич Б. Ширэндэв нээж хэлсэн үгэндээ, хятадын эрх баригчид БНСВУ-ын эсрэг үйлдэж байгаа зэвсэгт түрэмгийлэл нь олон улсын хурцадмал байдлыг намжаах, зэвсгийг бүх нийтэр бүрэн хураах, зэвсэглэлийг хорогдуулахын төлөө улс түмний тэмцэлд аль болохоор саад хийхийг оролдож байгаа тэдний хорт бузар санааг бүрэн илчилж байна. Бээжингийн эрх баригчдын энэ түрэмгийлэл нь тэнд энх тайван, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, социализмын ариун үйл хэрэг, эрх ашгаас урван тэрсэлж, дэлхийн харгис хүчний олз горьдсон холбоотон болсныг дэлхий дахины өмнө илчлэн харууллаа. Монголын ард түмэн, ах дүү вьетнамын ард түмэнтэй эв санааны бат нэгдэлтэй байдгаа энэ өдрүүдэд дахин илэрхийлж, бээжингийн эрх баригчдаас БНСВУ-ын эсрэг үйлдэж байгаа энэ ялт түрэмгийллээ нэн даруй зогсооохыг эрс шийдвэртэй шаардаж байна.гэв. БНСВУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фунг Мань Кунг энэ цуглаанд оролцож хэлсэн үгэндээ, хятадын эрх баригчид манай орны эсрэг зэвсгийн


1039 хүчээр цөмрөн орж харгис ялт ажиллагаа үйлдэж байна. Вьетанмын ард түмэн, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд дахин бослоо. Вьетнамын цэрэг, ард түмэн, дайсанд хүчтэй цохилт өгсөөр байна. Бээжингийн эрх баригчдын өдүүлсэн түрэмгийллийн эсрэг вьетнамын ард түмний хийж байгаа тэмцлийг ах дүү монголын ард түмэн дэмжиж байгааг бид сэтгэл хангамжтай тэмдэглэж байна. Аюул тохиолдсон энэ мөчид биднийг халуунаар дэмжиж байгаа БНМАУ-ын засгийн газар, ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэв. Тус цуглаан дээр ШУА-ийн зрөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал доктор О. Шагдарсүрэн, ШУА-ийн математикийн хүрээлэнгийн захирал, доктор Г. Аюушжав нэр үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ, энх тайван, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэгч социалист вьетнамын ард түмний эсрэг бээжингийн эрх баригчид зэвсэгт түрэмгийлэл үйлдэж байгааг манай орны эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан бид өөрсдийн ард түмний нэгэн адил шийдвэртэй буруушааж байна. Хятадын эрх баригчдын энэ харгис ажил явууллага нь зөвхөн социалист вьетнамын ард түмний эсрэг биш социалист хамтын нөхөрлөлийн орнгууд, дэлхйн шударга бүх хүчний эсрэг чиглэж байгаа юм. Вьетнамын ард түмэн, яруу алдарт коммунист намынхаа удирдлагаар түрэмгийлэгчдийг бүрмөсөн ялна гэдэгт бид баттай итгэж байна. БНСВУ-ын нутаг дэвсгэрээс цэргээ үг дуугүй татан гаргаж, дайныг нэн даруй зогсоохыг хятадын эрх баригчдаас монголын эрдэмтэн бид бүх ард түмнийхээ нэгэн адил эрс шийдвэртэй шаардаж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан баатарлагаар тэмцэж байгаа вьетнамын ард түмний тэмцлийг аугаа их ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнууд бүх дэвшилт хүн төрөлхтөн дэмжиж байгаа учраас ялалтад хүрэх нь дамжиггүй гэв. Цуглаанд оролцогсод “Вьетнамын ард түмний шударга тэмцэл ялна!”, “Түрэмгийллээ зогсооож Вьетнамаас савраа тат!”, “Вьетнамаас цэргээ нэн даруй татан зайлуул!” гэсэн уриа лоозон, зурагт хуудас барьж вьетнамын ард түмний тэмцлийг дэмжин, тэдэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа нэгэн дуугаар илэрхийлсэн уриа цуурайтуулж, хятадын эрх баригчдын цуст түрэмгийллийг жигшин буруушааж Вьетнамын нутаг дэвсгэрээс цэргээ ямар ч болзолгүй нэн даруй гаргахыг эрс шийдвэртэй шаардаж байв. Манай сурвалжлагч Үнэн сонин 1979 оны 2 дугаар сарын 24, № 55 (14086), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Монголын Шинжлэх ухааны ажилтны холбооны мэдэгдэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд халдаж бээжингийн эрх баригчдын өдүүлсэн түрэмгийллийг вьетнамын ард түмний эсрэг төдийгүй, энх тайвныг эрхэмлэгч нийт шударга улс түмний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж монголын эрдэмтэд, шинжлэх ухааны ажилтнууд үзэн, гүнээ жигшин буруушааж эрс шийдвэртэй эсэргүүцэж байна.


1040 Дэлхийн социалист гэр бүлийн тэгш эрхт гишүүн – БНСВУ-ын эсрэг ийнхүү түрэмгий дайн өдүүлснээрээ хятадын эрх баригчид үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, тусгаар тогтнол нийгмийн дэвшил, улс түмний энх тйаван, ардчилал социализмын үйл хэргээс бүрмөсөн урван тэрсэлж империалист, хамгийн харгис хүчний шууд холбоотон болсон жинхэнэ нүүр царайгаа дэлхий нийтэд илчлэн харуулж байна. Хятадын түрэмгийлэгчид вьетнамын тосгон, сууринг галдан шатааж, энгийн номхон ард иргэл, өвгөд хөгшид, хүүхдийг олноор алан устгаж хэрцгий балмад таллага үйлдэж байгаа нь дэлхийн дэвшилт улс түмний уур хилэнг бадрааж, жигшил зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна. “Эрх чөлөө тусгаар тогтнолоос илүү эрхэм зүйл огт үгүй” гэж сургасан удирдагч Хо Ши Минийхээ сургаалд үнэнч Вьетнамын ард түмэн хятадын түрэмгийлэгчдэд хатуу цохилт өгч, эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бат хамгаалж чадна гэдэгт монголын эрдэмтэд, шинжлэх ухааны ажилтнуул итгэл төгс байна. Монголын эрдэмтэн, шинжлэх ухааны ажилтан бид өөрийн засгийн газрын энэ хоёрдугаар сарын 18-ны мэдэгдлийг бүрэн дүүрэн сайшаан дэмжиж байна. Вьетнамын баатарлаг ард түмэнтэй эь санааны бат нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн, Вьетнамд үйлдсэн хууль бус бузар түрэмгийллээ нэн даруй зогсоож вьетнамын нутаг дэвсгэрээс цэргээ яаралтай гаргахыг бээжингийн эрх баригчдад хатуу шаардаж байна. Вьетнамын ялалтын туг намирна “Вьетнам баатарлаг ард түмэн ялна”, “БНМАУ-ын Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж байна”, “Үнэн хэзээд ялна”, “Вьетнамаас савраа тат!” гэсэн уриа лоозон барьсан хүмүүс хурлын танхимд орж ирсээр байв. Энэ бол Улаанбаатар хотын холбооны сургалтын төвийн багш, сурагчид, албан хаагчид бөгөөд тэд ах дүү Вьетнамын ариун нутагт бээжингийн эрх баригчдын өдүүлж байгаа ялт түрэмгийллийг нэн даруй зогсоохыг шаардахаар хуран цугларч байгаа нь энэ ажээ. Энд болсон цуглаан дээр тус намын үүрийн нарийн бичгийн дарга Т. Рэнцэндорж, багш Т. Батдэлгэр, ажилтан Д. Бадрах, холбооны автоматик электроникийн дөрөвдүгээр курсийн сурагч Г. Батхүү нарын олон хүн үг хэлж, Зүүн өмнөд Ази, дэлхий дахинд жанжлахын хэнээрхэл болсон бээжингийн эрх баригчдын улс төрийн харалган бодлого, харгис балмад үйлдлийг эрс хатуу зэмлэн буруушааж, ах дүү вьетнамын ард түмэнтэй санаа нэг байгаагаа илэрхийлэв. Тэд хэлэхдээ, БНСВУ-ын дархан хил хязгаарт гэнэт цөмрөн орж вьетнамын ард тзмний социалист ололт, эрх чөлөө, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд зэвсэглэн халдсан бээжингийн эрх баригчдын ичгүүргүй түрэмгий ажиллагааг холбооны сургалтын төвийн хамт олон бид жигшин буруушааж, энэ ялт түрэмгийллээ нэн даруй зогсоохыг хятадын эрх баригчдаас шаардаж байна. Ер нь ямар нэг харгис түрэмгийлэл бүхэн ялагдлаар төгсөж байсныг түүх гэрчилж байна. Үүнийг санаж, бээжингийн эрх баригчид оройтоогүй дээрээ балмад дайнаа зогсоож, вьетанмын ард түмний өмнө буруугаа хүлээвэл таарна. Вьетнамын ард түмэн аугаа их баатарлаг хүмүүс бөгөөд дэлхийн хамгийн харгис империализмыг бут


1041 цохисон баатарлаг тулалдааны мөр нь хатаагүй байгааг хятадын милитарист бүлгийнхэн яагаад ойлгохгүй байна. Та нар империалистуудтай хичнээн хуйвалдлаа ч амжилт олохгүй. Хяталын эрх баригчлын энэ харгис явууллага нь социалист вьетнамын ард түмний эсрэг төдийгүй, социалист хамтын нөхөрлөлийн орнууд, нийт шударга хүн төрөлхтний эсрэг чиглэж байгаа тул шударга хүн төрөлхтний эсрэг чиглэж байгаа үл цагаатгах ялт хэрэг мөн. Бээжингийн эрх баригчид олон улсын эрх, хууль зүйг гэж буруугаар зөрчиж байна. Иймд дэлхийн энх тайвныг эрхэмлэгч бүх хүн, коммунистууд, энх тайвны хүчирхэг цайз болсон ах дүү социалист орнууд бээжингийн эрх баригчдад харгис явууллагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Вьетнамаас хар савраа тат! Вьетнамын ялалтын туг намирах болно. Вьетнам нөхөдтэйгөө бид ямагт хамт байна гээд тэдэнд бүх талаар туслахад бэлхэн байгаагаа илэрхийлэв. Манай сурвалжлагч БНСВУ-ын баатарлаг ард түмний шударга ариун тэмцлийг дэмжсэн хөвсгөл аймгийн Тосонцэгэл сумын нам, улс, олон нийтийн байгууллага, малчид хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн цуглаан сумын төвд болов. Цуглаан дээр сумын намын үүрийн нарийн бичгийн дарга Ж. Цэрэнбалжир, БНСВУын эсрэг бээжингийн эрх баригчид цэрэг зэвсгийн хүчээ түрэмгийлэн довтолж олон улсын энх тайван байдалд ноцтой аюул учруулж байгаа талаар мэдээлэл хийв. Тэр хэлэхдээ, хятадын эрх баригчдын өдөөн хатгасан энэ түрэмгий дайн нь энх тайван, социализмын эсрэг чиглэсэн, урьдаас бодож боловсруулсан зүйл юм. Бээжингийн эрх баригчдаас Вьетнамын эсрэг шууд заналхийлэн, зэвсэгт өдөөн хатгалга үйлдэж байгааг манай сумын хөдөлиөрчид социалист орны ард түмний нэгэн адил шийдвэртэй буруушааж байна гээд БНСВУ-ыг хамгаалах явдал бол энх тайвныг эрхэмлэгч бүх хүчний ариун үйл хэрэг гэж тэмдэглэв. Мөн цуглаан дээр найман жилийн дунд сугуулийн хичээлийн эрхлэгч Дашдаваа, эдийн засагч Санждансран, Оюундаваа, багш Баттөр, нэгдлийн туслах үйлдвэрийн барилгачин эмэгтэй Дайриймаа, хүний бага эмч Сампил нарын олон хүн үг хэлж, ах дүү вьетнамын ард түмний эсрэг бээжингийн эрх баригчдын уриа өдүүлж байгаа бүдүүлэг хорт ажиллагааг хатуу зэмлэн буруушаав. Тэнд хэлсэн үгэндээ, маогийн залгамжлагчид социалист Вьетнам улсад, цэрэг зэвсгийн ихээхэн хүчээр халдан длвтолж, энх цагийн бүтээн байгуулалтад нь аюул учруулан бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хууль зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, НҮБ-ын дүрмийн үндсэн зарчимд харш ялт ажиллагаа үйлдэж байгааг хилэгнэн эсэргүүцэж, Вьетнамын нутгаас цэрэг зэвсгээ даруй гарган, бузар хар савраа татахыг шаардав. Цуглаанд оролцогчид БНСВУ-ын ард түмэнтэй эв санаа нэг байгаа бөгөөд сэтгэл санаа, эд материалын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Д. Буриад Хятадын түрэмгийлэгчид ах дүү Вьетнам улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдан довтолсон нь Зүүн өмнөд Ази, дэлхий дахинд жанжлах гэсэн бээжингийн эрх


1042 баригчдын дээрэнгүй бодлогын илрэл юм гэж барилгын машин механизмын засварын заводын ажилтан, ажилчдын цуглаанд оролцогчид нэгэн дуугаар хилэгнэн эсэргүүцэв. Тус цуглаан дээр ажилчин С. Санжбаасан, инженер Д. Нарантуяа нар ах дүү вьетнамын баатарлаг ард түмний эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлынхаа төлөө хийж байгаа шударга тэмцэлтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа идэрхийлж, хятадын эрх баригчдын БНСВУ-бн эсрэг өдөөж байгаа бузар түрэмгийллийг хатуу зэмлэн буруушаав. Цуглаанд БНСВУ-ын Эдчин сайдын Яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Лам Шань Ба оролцож, фронтын ажиллагааны сүүлийн үеийн байдлаас дэлгэрэнгүй яриад вьетнамын ард түмний шударга тэмцлийг ямагт дэмжиж байдаг БНМАУ-ын Засгийн газар, монголын ард түмний өмнөөс талархал илэрхийлэв. Цуглаанд оролцогчид “Социалист Вьетнамаас савраа тат!”, “Бид ах дүү вьетнамын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна” гэсэн уриа лоозон барьж Вьетнамын ард түмний ялалтад бүрэн итгэж байгаагаа илэрхийлэв. Үнэн сонин 1979 оны 3 дугаар сарын 1, № 60 (14091), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Монголын урлагийн ажилтны холбооны мэдэгдэл Хятадын эрх баригч бүлгийнхэн БНСВУ-ын эсрэг түрэмгий дайн дэгдээж, тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа явдлыг монголын урлагийн ажилтан бид ард түмнийхээ хамт эрс шийдвэртэй эсэргүүцэж, хятадын эрх баригчдын харгис бодлогын талаар БНМАУ-ын Засгийн газрын мэдэгдлийг бүх ард түмнийхээ нэгэн адил бүрэн дүүрэн дэмжиж байна Бээжингийн харгис бүлгийнхэн адал балмад бодолдлл улангасч БНСВУ-д ингэж түрэмгийлэл үйлдэж байгааг социалист монголын урлагийн ажилтан бид эрс шийдвэртэй буруушааж, түүнийг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө шударга тэмцэлд боссон вьетнамын баатарлаг ард түмэн ялна гэдэгт бид бат итгэж байна. Хятадын түрэмгийлэгчдийн эсрэг вьетнамын баатарлаг ард түмний хийж байгаа шударга тэмцэлтэй монгодын соёл урлагийн ажилтан бид ах дүүгийн эв санааны бүрэн дүүрэн нэгдэлтэй байгаагаа дахин илэрхийлж балмад түрэмгийллээ бүрмөсөн зогсоож, БНСВУ-ын газар нутгаас түрэмгий цэргээ нэн даруй татан гаргахыг бээжингийн эрх баригчдад хатуу шаардаж байна. Эзэрхэн түрэмгийлэх ёс эцэс болдог учиртай Хятад улс цэргийн бөөн хүчээр социалист Вьетнам улсын нутаг дэвсгэр рүү гэнэт дайрч цөмрөн ороод эзэрхэн түрэмгийлсэн газар нутагтаа эгэл жирийн хүн ардыг фашист арга хэрэглэн толгой дараалан яргалж, сонсоход элэг эмтрүүлсэн харгис хэрцгий авир гаргаж байгаа нь монголын ардын журамт цэргийн анхны дайчид-ахмад үеийнхэн бидний гүн зэвүүцэл төрүүлж байгаа.


1043 Жар шахам жилийн тэртээ улс орны маань талаар газар шороог бузарлан дэвсэлж, хүн ардыг хүчирхийлэн дархалж байсан гамин хар цэргийг эх нутгаасаа үлдэн хөөж, хиар цохиход биеэр оролцож явсан ардын хувьсгалын партизан цэрэг миний бие Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ариун сайхан газар нутгийг хүч түрэмгийлэн булаагаад цаашаа шунахайран зүтгэж байгаа хятадын эрх баригчдад Вьетнамын нутгаас цэргээ гарга! Дайн түрэмгийллээ зогсоо! Гадаадын аливаа эзэрхэг түрэмгийллийг цаг тухайд нь тас цохиж, эрх чөлөө, эх нутгаа хайрлан хамгаалах эх оронч үзэл, эгнэгт тэсвэр хатуужилтай эрэлхэг баатарлаг байхын сургуулийг дээд хэмжээнд төгссөн вьетнамын ард түмэн энэ удаа ч ялна. Монголын ахмад үеийнхэн бид ЗХУ болон өөрийн засгийн газрын мэдэгдлийг тууштай дэмжиж байна. “Хятад Вьетнамаас савраа тат!” гэсэн энх тайвныг эрхэмлэн дээдлэгчдийн эрс шулуун шаардлагатай санаа бодол нэг байна. 1921 оны партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Түрэмгий дайнаа зогсоохыг шаардаж байна Хятадын эрх баригчид социалист Вьетнамын баатарлаг ард түмний эсрэг түрэмгий дайнаа улам өргөжүүлэн дэврээж байгааг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан Улаанбаатар хотын гурилын кобинатад болов. Цуглаанд оролцогчид, дэлхий дахины энх амгалан байдалд аюултайгаар заналхийлж, дэлхийн империалист бүлгийнхэнтэй эвсэн Зүүн өмнөд Ази балмад түрэмгий дайн дэгдээсэн бээжийнгийн милитаристуудын харгис явууллагын хилэгнэн буруушааж, ах дүү вьетнамын ард түмэнтэй эв санааны бат нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус комбинатын намын нарийн бичгийн дарга Б. Цэдэв хамт олны эсэргүүцлийн цуглааныг нээж хэлсэн үгэндээ, хятадын дайнчид БНСВУ-ын хилийн шугамын дагуу ихээхэн хэмжээний цэрэг зэвсгийн хүч хуримтлуулан, гэнэтийн балмад дайн үүсгэн, хот тосгоныг үнсэн товрог болтол нэрмэн цөлмөж, хүүхэд эмэгтэйчүүдийг зэрлэгээр хүйс тэмтэрч байгаа нь тэдний социалист хамтын нөхөрлөлийн орнууд, бүх шударга хүн төрөлхтний эсрэг санаатайгаар өдөөсөн их гүрний жанжлах бодлогын жинхэнэ илрэл боллоо гэж онцлон тэмдэглэв. Мөн цуглаан дээр БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, мастер Ч. Мягмаржав, тээрмийн цехийн ажилтан Ц. Минж, инженер Н. Дорждүрэв нар хамт олноо төлөөлөн үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ, баатарлаг вьетнамын ард түмний газар нутагт бээжингийн дайнчид түрэмгийлэн довтолж, сүйтгэн түйвээж алж хядан, цөлмөн дээрэмдэж байгаа нь тэдний их гүрний жанжлах бодлого хэдий чинээ аюултай байгаагийн тод баримт юм гээд. БНСВУ-ын эсрэг хийж байгаа бээжингийнхний түрэмгийлэл нь дэлхийн нийт дэвшилт хүн төрөлхтөн, түүний дотор энхийг эрхэмлэгч монголын ард түмний дургүйцлийг зүй ёсоор төрүүлж байна гэлээ. Манай сурважлагч


1044 БНСВУ-ын эсрэг хятадын эрх баригчид балмад түрэмгийлэл үйлдэж байгааг хилэгнэн эсэргүүцсэн оюутан сурагчдын цуглаан Эрдэнэт хотын Хялганатын ойн техникумд болов. Цуглаан дээр багш Н. Лувсандорж, Ч. Цогтоо, Ш. Баатар, мод бэлтгэлийн технологийн ангийн сурагч Б. Уртнасан, А. Бригад, К. Салтанат, мод боловсруулах үйлдвэрийн технологийн ангийн сурагч З. Түмэндорж, В. Буянтогтох нарын олон хүн үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ, хятадын балмад түрэмгийллийг нийт монголын ард түмний нэгэн адил эсэргүүцсэн Засгийн газрынхаа мэдэгдлийг бүрэн дүүрэн дэмжиж, вьетнамын ард түмэнтэй эв санааны бат нэгдэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн энэ балмад түрэмгийлэл нь их гүрний дээрэнгүй үзэл жанжлалын шууд илрэл бөгөөд хятадын эрх баригчид нь хэрэг дээрээ дэлхийн империализмын холбоотон тэдний хань хамсаатан болж байна гээд балмад дайнаа зогсоон Вьетнамын нутгаас цэргээ даруй татан гаргахыг шаардав. Г. Отгонжаргал Үнэн сонин 1979 оны 3 дугаар сарын 2, № 61 (14092), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны мэдэгдэл Хятадын түрэмгийлэгчид, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын халдашгүй дархан хилд цөмрөн орж, баатарлаг ард түмний байлдан олсон эрх чөлөө, тусгаар тогтнолыг бусниулах балмад дайн дэгдээн өргөжүүлж байгааг монголын нийт зохиолчид ард түмнийхээ хамт эрс шийдвэртэй хилэгнэн буруушааж байна. Хятадын харгис бүлгийнхний түрэмгий дайн ах дүү социалист хамтын нөхөрлөлийн орнуудын эсрэг, дэлхийн улс түмний энх тайван, найрамдлын эсрэг бүх дэвшилт хүн төрөлхтөний энэрэнгүй ёсны эсрэг чиглэсэн хамгийн бузар, адал балмад ялт хэрэг мөн. Хятадын дайнчид, эх орондоо шинэ нийгмийг бүтээн байгуулж байгаа социалист вьетнамын ард иргэдийг алан хядаж, эд хөрөнгийг нь тонон дээрэмдэж үэшгүй зэрлэгээр авирлаж фашист араатан шинжээ илчлэн харуулж байна. Монголын зохиолчид бид засгийнхаа газрын мэдэгдлийн үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж, бээжингийн зандалчдыг Вьетнамын ариун газар шорооноос савраа тат! Гэж хатуу шаардаж байна. Хятадын эрх баригчи бүлгийнхний дэгдээсэн балмад түрэмгийлэл, энх тайвныг эрхэмлэгч дэлхийн шударга түмний нүдний өмнө шившигтэйгээр балран унана! Социалист вьетнамын баатарлаг эрд түмэн ялалтынхаа тугийг мандуулах болно! Үнэн ялна! Тэнгэр цэлмэг, эх үрс элэг бүтэн аж төрөх шиг аз жаргалтай юм хаана байх билээ. Үүний төлөө социализм мандаж, хүн төрөлхтөн тэмцэж байна. Гэтэл маог залгамжлагчид социалист Вьетнамын хуурай газрын хилийн дагуу мянга гаруй км өргөн фронтоор уулгалан дайрч, цэрэг зэвсгээ нэмсээр байна.


1045 Бээжингийн дайнчид Вьетнамд хөлөө хүрсэн нутгийн хот тосгоныг газрын хөрстэй тэгшилж, эд агуурс, машин техник, хүнс тэжээлийг тонон дээрэмдэж, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг хүйс тэмтэрч байна. Хүн төрөлхтөн гитлерийн фашистуудын Хатынь, Лидице, АНУ-ын дайнчдын Сонгмид үйлдсэн аймшигт явдлыг мартаагүй байна. Вьетнамд хийж байгаа маог залгамжлагчдын түрэмгийлэл нь гэнэтийн хязгаарлагдмал зүйл огт биш, харин маогийнхны их гүрний дээрэнгүй үзэл, жанжлах бодлогын үүднээс урт удаан хугацаанд бэлтгэсэн дайн юм.үүнтэй холбогдуулан нэг зүйлийг хэлмээр байна. 1961 оны долдугаар сарын эхээр билээ. Жоу Эньлай, Чэнь И нартай уулзсанаа санаж байна. Тэгэхэд Чэнь И “би саяхан женевт очиж, лаосын асуудлыг зохицуулах олон улсын зөвлөлгөөнд оролцож, дайн зогсоох тухай баримт бичигт гарын үсэг зурчхаад ирлээ. Үүгээр энх тайван тогтчихно гэдэгт би итгэхгүй байна” гэж байлаа. Түүнээс хойш хэдхэн жилийн дараа Чэнь И “ирээдүйн дайныг үзэх хувьтай ач нартаа би атаархаж байна” гэж байв. Үүнийг болжморт дайн зарлаж, “соёлын хувьсгал” хийж, хятадын газрын зургийг шинэчлэн хэвлэж, саяхан Дэн Сяопин АНУ-д доншуучилж “Вьетнамыг хашраана” гэж хэлж явсантай зэрэгцүүлж үзэхэд алсын хорон санаа бүхий үг байжээ. Франц, АНУ-ын империализмыг ялсан вьетнамын баатарлаг ард түмний эх орноо хамгаалж байгаа шударга тэмцлийг Зөвлөлт Холбоот Улс, ах дүү социалист бусад орон, дэлхийн сайн санаат хү н төрөлртөн дэмжиж байна. Үнэн ялна! Вьетнам ялна! Ази Африкийн ард түмний эв санааны нэгдлийн монголын хорооны гишүүн, Д. Нацагдоржийн шагналт, утга зохиолын шүүмжлэгч Г. Жамсранжав Бээжингийн түрэмгийлэл сөнөх тавилантай БНСВУ-ын эсрэг бээжингийнхний хйиж байгаа зэвсэгт түрэмгийлэл улам өргөжиж байна. Дэлхий ертөнцийн дэвшилт олон нийт хятадын милитарист дайнчдын балмад ажиллагааг хилэгнэн буруушааж, бүрэн эрхт, тусгаар тогтносон социалист Вьетнам улсаас цэргээ нэн даруй татан гаргахыг эрс шийдэмгий шаардаж байна. Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн ажилтан ажилчдын эсэргүүцлийн цуглааныг үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга Л. Дашзэвэг нээж үг хэлэхдээ хятадын их гүрний дээрэнгүй, жанжлах бодлогонуудын түрэмгийлэл нь Ази болон дэлхий дахины энх тайвны үйл хэрэгт шууд заналхийлсэн явдал юм гэж онцлон тэмдэглэв. Цуглаан дээр үг хэлсэн сүү тээврийн жолооч Ц. Сэрээнэн, засварчин Ч. Равжаа, аппаратчин Л. Эрдэнэгуа нар бээингийн эрх баригчдын вьетнамын баатарлаг ард түмний эсрэг хийж байгаа балмад түрэмгий дайнаа нэн даруй зогсоохыг шаардаж, дэлхийн имдериализмын хань хамсаатан болж, амгалан тайван байдал, энх тайвны үйл хэрэгт урван тэрсэлсэн бээжингийнхний ялт үйл хэргийг эрс шийдвэртэй буруушаалаа. Тус үйлдвэр дээр болсон ажилчдын эсэргүүцлийн цуглаанд оролцогчидиолон жилийн туршидидайн дажны хөлд нэрвэгдэж зовлон зүдгүүр туулсан баатарлаг вьетнамын ард түмэнтэй эв санааны бат нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, тэдний шударга тэмцлийг дэмжиж үйлдвэрээрээ нэг өдрийнхөө цалинг хандивлахаа шийдвэрлэв. Мөн өдөр Улаанбаатар хотын металлистын техник мэргэжлийн сургуульд болсон багш, сурагчдын цуглааныг сургуулийн намын үүрийн нарийн бичгийн дарга Ж. Жийгүүр


1046 нээж хэлэхдээ, пролетерийн интернационализм, энх тайвны зорилгоос урван тэрсэлж, дэлхийн империалист харгис хүчтэй нэгдэн, ах дүү вьетнамын нутагт цуст, фашист түрэмгийлэл үйлдэж байгаа хятадын эрх баригчдын ажиллагааг манай сургуулийн хамт олон өөрийнхөө энхийг эрхэмлэгч ард түмний нэг адил хилэгнэн эсэргүүцэж байна гэв. Цуглаан дээр багш Ч. Бавуу, Д. Дансран, сурагч Г. Гончигбат, Б. Алтантуяа нар хамт олноо төлөөлөн үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ, хятадын дайнчид эзэлж авсан вьетнамын тосгон, сууринг бөмлөн дээрэмдэж,, хүн амын харгислан дарж байгааг эрс буруушаав. Ялануяа хүүхэд багачууд хөгшид өвгөдийг зэрлэг балмадаар тарчлаан зовоож байгаа хүний ёсны гадуур түрэмгийлэл нь бид бүхний хорслыг төрүүлж байна.бээжингийн дайнчид балмад дайнаа зогсоо. Вьетнамын нутгаас савраа та гэж цуглаанд оролцогчид шаардлаа. Шийдвэр төгс шаардаж байна Ах дүү вьетнамын баатарлаг ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж, дархан хил хязгаар, газар нутагт нь зэвсэгт түрэмгийлэл үйлдэж байгаа хятадын эрх баригчдын балмад үйл ажиллагааг монголын шударга түмэн хилэгнэн эсэргүүцэж, ах дүү вьетнам түмэнтэй бүрэн дүүрэн эв санааны нэгдэлтэй байгаагаа идэрхийлсэн захидал, цахилгаан утас “Үнэн” сонины газар ирсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймагт оршин суудаг, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд энэ жигшүүрт явдлыг бид нийт ард түмнийхээ нэгэн адил хилэгнэн эсэргүүцэж байна. Бээжингийн эрх баригчдын энэ бузар үйл ажиллагаа нь вьетнамын ард түмний эрх чөлөөт амьдрал, энхийн бүтээн босголтын эсрэг төдийгүй, социализмын үйл хэргийн эсрэг, бүх нийтийн энх тайвны эсрэг бүдүүлгээр дайрч байгаа ялт, балмад хэрэг мөн. Эх орныхоо бүрэн эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгааалан тэмцэж байгаа вьетнамын баатарлаг ард түмний шударга тэмцлийг Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн бид маш халуунаар талархан дэмжиж байна. Ийм эрс хатуу шаардлагыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэдлийн социалист хөдөлмөрийн Рашаант бригадын ардын хянан шалгах хэсгийн ахлагч Ш. Нацагдорж, Баянхонгор аймгийн баянцагаан сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогч Б. Дамбаа, Дорнод аймгийн Матад сумын найман жилийн дунд сургуулийн захирал В. Дашням, Төв аймгийн Эрдэнэ сумын архуст дахь сургуулийн комбинатын багш Д. Алтангэрэл, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын найман жилийн дунд сургуулийн захирал А.Ганболд нарын олон хүн ирүүллээ. Эдгээр захидалд Зүнн өмнөд Азийн аюулгүй байдлыг заналхийлж БНСВУ-ын халдашгүй дархан хил хязгаар, газар нутагт бээжингийн эрх баригчид удаа дараа өнгөлзөж байснаа эцэст нь цэрэг, зэвсгийн хүчээр түрэмгийлж энгийн номхон хүн ард, хүүхэд, эмэгтэйчүүдийг шившигтэйгээр хөнөөж байгааг сонсож мэдсэн монголын шударга түмэн бид дэлхийн энх тайвныг эрхэмлэгчидтэй хамт “Бээжингийн түрэмгийлэгчид Вьетнам нутгаас түргэн тонил!”, “Ах дүү вьетнамаас савраа тат!” гэж эрс шийдвэр төгс шаардаад “Бид вьетнам түмэнтэй э санааны бүрэн нэгдэлтэй байна!”, “Вьетнамын баатарлаг ард түмэн зайлшгүй ялна!”, “Вьетнамах дүү нар аа! Та


1047 нарын ялалтад бид баттай итгэж байна” гэж санаа бодлоо илэрхийлсэн захидлыг ирүүлсээр байна. Манай сурвалжлагч Үнэн сонин 1979 оны 3 дугаар сарын 3, № 62 (14093), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Хөдөлмөрчдийн дуу хоолой Баатарлаг вьетнамын ард түмний шударга тэмцлийг дэмжи, хятадын эрх баригчдын БНСВУ-ын эсрэг өдөөсөн зэвсэгт түрэмгийллийг эсэргүүцсэн хөдөлмөрчдийн цуглаан Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд боллоо. Сумын намын хорооны нарийн бичгийн дарга Х. Ауганбай цуглааныг нээж хэлсэн үгэндээ, хятадын эрх баригчдын вьетнамын эсрэг үйлдсэн эрээ цээрээ алдсан адал балмад үйл ажиллагаа нь бид бүхний уур хилэн, зэвүүцлийг хүргэж байна.шударга хн төрөхлтөн дайны голомтыг үүрд устгахын төлөө тэмцэж байгаа өнөө үед, тэд БНСВУ-ын эсрэг зэвсэгт түрэмгий дайн дэгдээсэн нь зөвхөн Вьетнамын эсрэг чиглэсэн биш, социалист систем, дэлхийн улс түмний болон зүүн өмнөд Азийн энх тайванд аюултай заналхийлэл болж байна гэж тэмдэглэв. Эсэргүүцлийн цуглаан дээр БНМАУ-ын аварга малчин А. Орынбай, багш З. Кулаан, худалдагч Р. Алимхаан нар үг хэлж Засгийн газрынхаа мэдэгдлийг нэгэн дуугаар дэмжиж, бүрэн эрхт БНСВУ-ын нутаг дэвсгэрээс цуст савраа татахыг хятадын эрх баригчдаас шаардав. Цуглаанд оролцогчид мэдэгдэл гаргаж, империалист түрэмгийлэгчдийг ялж ирсэн баатарлаг түүхтэй вьетнамын ард түмэн социалист эх орныхоо төлөө ариун тэмцэлд ялна гэдэгт итгэл төгс байгаа болон тэдэнтэй эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлэв. Ж. Хуангаан Социалист Вьетнамын ард түмний шударга тэмцлийг дэмжиж хятадын дайнч эрх баригчдын балмад ажиллагааг эсэргүүцсэн цунлаан Шарын голын уурхайд боллоо. Уурхайн намын хорооны нарийн бичгийн дарга Д. Баттогтох цуглаан дээр хэлсэн үгэндээ уурхайчин бид БНСВУ-ын баатарлаг ард түмний тэмцлийг дэмжиж, хятадын дайнч эрх баригчдын балмад ажиллагааг эрс эсэргүүцэж байна. Вьетнамын баатарлаг ард түмний талд дэлхийн бүх дэвшилт хүн төрөлхтөн бат зогсож байна. Хятадын эрх баригид харгис балмад ажиллагаагаа нэн даруй зогсоож Вьетнамаас савраа тат! Вьетнамын ард түмний тэмцэл ялна. Вьетнамын ард түмэнд туслахад бид бэлэн байна гэлээ. Ажилчны олон цуглаан дээр ахуйн үйлчилгээний ангийн оёдолчин, VI таван жилийн гавшгайч Л. Цэгмид, уурхайн хөрсний хэсгүүдийн намын үүрийн нарийн бичгийн дарга Д. Бат-Очир, уурхайчин Ж. Дамиран, Д. Гомбожав нар үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ, ажилчин ангийн төлөөлөгчид бидний зүрх сэтгэл уур хилэнгээр бадарч байна. Баатарлаг вьетнамын ард түмэн ялна. Бээжимнгийн эрх баригч дайнчдын балмад явууллага балран унана. Вьетнам түмэн ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Дайнч хар савараа Вьетнамаас татахыг Хятадын эрх баригчдаас хатуу шаардаж байна гэв.


1048 Ч.Владимир Завхан аймгийн Сантмаргац сумын төвд социалист Вьетнам улсын эсрэг Хятадын эрх баригчдын балмад түрэмгийллийг эсэргүүцсэн тулаан болов. Цуглаан дээр сумын 8 жилийн сургуулийн сурагч Ш.Алтанцэцэг хэлсэн үгэндээ: хятадын эрх баригчдын Вьетнамд хийж байгаа бузар хэргийг нийт пионер сурагчид бид хилэгнэн эсэргүүцэж байна. Социалист Вьетнамын гэрэлт ирээдүй-Бидний үе тэнгийнхэн дайны хөлд нэрвэгдэх ёсгүй. Хятадын эрх баригчдад вьетнам хүүхэд гэм хийгээгүй. Вьетнамаас хар савраа татахыг бид хятадын эрх баригчдаас шаардаж байна гэв. Мөн сумын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг төлөөлж ҮЭ-ийн зөвлөлийн дарга Д. Ванчин, “Баясгалант амьдрал” нэгдлийн нэгдэлч хамт олныг төлөөлж бригадын дарга М. Цэдэн-Иш, сумын эмэгтэйчүүд эхчүүдийг төлөөлж бага эмч Оргодол нар хэлсэн үгэндээ: Бээжингийн эрх баригчдын Вьетнамд өдүүлж байгаа балмад түрэмгийллийг эсэргүүцэж Вьетнамаас цэргээ татан авахыг хятадын эрх баригчдад хатуу шаардаж байна гэлээ. Ё. Лувсанням Хатуу шаардаж байна БНСВУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлж энгийн номхон хүн ард, хүүхэд багачууд, эхчүүд, эмэгтэйчүүдийг харгис хэрцгийгээр түрэмгийлж фашист зандалчдын бадрангуй харгислалыг давтан үйлдэж байгаа бээжингийн эрх баригчдын жигшүүрт түрэмгийллийг дэлхийн бүх шударга эмэгтэйчүүд, эхчүүдийн нэг адил монголын эхчүүд бид хилэгнэн эсэргүүцэж байна. Энх тайвныг эрхэмлэгч Вьетнамын дархан газар нутгаас түргэн тонилж, эрх чөлөөт энэ орны ариун газрыг түрэмгийлэхээ зогсоохыг бээжингийн эрх баригчдаас би эх хүний хувьд эрх чөлөөнд дуртай орны иргэний хувьд эрс хатуу шаардаж байна. Вьетнамын энгийн номхон эх үрсийг зэрлэгээр алан хядаж, олон зуун хүүхэд өнчирч байна. Ах дүү вьетнам орны өнчирсөн үр хүүхдийн тухай сонсоод элэг эмтэрч, зүрх шимшрэн тэдэнд туслах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Вьетнамын өнчирсөн үр хүүхдээс өсгөн боыжуулахад би бэлхэн байгаа бөгөөд түүнийг өөрийн үр хүүхдийн нэгэн адил эрүүл энх бойжуулж чадахаа илэрхийлье. Улаанбаатар, Найрамдлын районы зургадугаар хорооны ард найман хүүхдийн эх В. Цэрэнхүү Үнэн сонин 1979 оны 3 дугаар сарын 5, № 64 (14095), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Монголын Урчуудын эвлэлийн хорооны мэдэгдэл Хятадын эрх баригч түрэмгийбүлгийнхэн цэрэг зэвсгийн бөөн хүчээр БНСВУ-д халдан довтолсныг монголын зураач урчууд, нийт ард түмнийхээ нэг адилаар эрс шийдвэртэй эсэргүүцэж, хилэгнэн буруушааж байна.


1049 Хятадын түрэмгийлэгчид, ах дүү Вьетнамын халдашгүй дархан хилд цөмрөн орж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь бусниулах балмад дайн дэгдээн өргөжүүлж, энгийн номхон ард иргэдийг алан хядаж, эд хөрөнгийг тонон дээрэмдэж үзэшгүй зэрлэгээр авирлан байгаа нь хамгийн харгис фашист шинжээ дэлхий нийтийн өмнө харуулж байна. Хятадын харгис дайнчид, баатарлаг Вьетнамд зэвсэглэн халдаж, Лаосын хил дээр цэрэг зэвсгийн их хүч бөөгнөрүүлж байгаагаараа социалист хамтын нөхөрлөлийн орнуудын эсрэг, Ази болон дэлхий дахины энх тайван аюулгүй байдалд, заналхийлсэн ноцтой хорлон сүйтгэгч, эрээ цээрээ алдсан өдөөн хатгагчид болохоо дахин улам тодорхой илчлэв. Монголын зураач, урчууд бид энх тайванд дуртай манай ард түмний шаардлагатай дуу хоолойгоо нийлүүлж засгийнхаа газрын гаргасан мэдэгдлийн үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж байна. Хятадын эрх баригч, бүлгийнхний өдүүлсэн ялт түрэмгийлэл вьетнамын баатарлаг ард түмний шударга тэмцэлд бут цохигдон шившигтэйгээр балран унах нь дамжиггүй! Монголын зураач, урчууд вьетнамын ард түмний талд бат зогсож байна. Вьетнам ялна Хятадын эрх баригчид Вьетнам түрэмгийллээ улам шатлан өргөжүүлсээр байгааг эсэргүүцсэн захидал цахилгаан утас манай орны газар бүрээс сонин хэвлэлийн газар ирсээр байна. Эдгээр захидалд маогийн харгис бүлгийнхэн социалист Вьетнамд түрэмгийллээ улам өргөжүүлсээр байгаагийн зэрэгцээ Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хил дээр цэргээ бөөгнөрүүлж байгаад монголын ард түмэн жигшин эсэргүүцэж байгаагаа мөн илэрхийлжээ. “Бузар савраа тат!” гэсэн захидлыг Улсын төлөвлөгөөний комиссын ажилтан эдийн засагч Г. Ядамсүрэн бичиж ирүүлжээ. Үүнд маогзалгамжлагч дайны хэнээтэн бээжингийн эрх баригчид Вьетнам нутагт түрэмгийлэн дайны гал дүрэлзүүлж байгаагийн зэрэгцээ бас БНАЛАУ-ын хил дээр цэрэг зэвсгээ бөөгнөрүүлж Зүүн өмнөд Азид түрэмгийллээ шатлан өргөжүүлэх гэж байна. Энэ бол энх тайван аюулгүй байдалд ноцтой занал учруулж байгаа хэрэг мөн. Хятадын эрх баригчдын цуст түрэмгийлэл нь эртнээс бодож бэлтгэсэн их гүрний дээрэнгүй үзэл, жанжлах гэсэн хэнээрхлийн илрэл юм. Үнэн шударга үйлсийн төлөө тэмцэж байгаа баатарлаг Вьетнам зайлшгүй ялна гэж бичжээ. Бээжингийн эрх баригчид, Вьетнамын дархан хилд цэрэг зэвсгийн хүчээр халдан довтолсон нь Зүүн өмнөд Азид өөрийн ноёрхлыг тогтоох, цааш дэлхий нийтэд хор уршиг учруулах гэмт явдал гэж малчин бид үзэж байна. Маогийн балмад этгээдүүд хэзээнээс шуналын муу санаа өвөрлөн бусдын газар нутаг эд баялагт шунахайрсаар ирснийг бид бүхэн мэднэ. Санаа муут яван хатаж, сайн үйлс ялан дийлдэг жамтай болохоор вьетнам түмэн ялж, түрэмгийлэгчид сүйрлээр дуусах нь лавтай. Бузар хэргээ бушуу болихыг хятадын түрэмгийлэгчдэд монголын тал нутгийн малчин түмэн хатуу шаардаж байна гэж Дорноговь аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуйн ямаачин, аймгийн аварга малчин Д. Намсрай захидалдаа дурджээ. Манай сурвалжлагч


Click to View FlipBook Version