The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1000 - 1499)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:11:10

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (2)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1000 - 1499)

1300 Ли Пэнийг ийнхүү өөрчлөгдсөнтэй холбоотой гадаадын хэвлэл мэдээлэл янз янзаар тайлбарлаж байна. Гэтэл Ли Пэн уг ажлыг хавсран гүйцэтгэхээс чөлөөлж өгөхийг хүссэн юм. Ерөнхий сайд засгийн газрын ажлыг удирдахад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ингэсэн юм. Улсын хороо ч үндэсний эдийн засгийн системийг шинэчлэх чухал байгууллага хэвээрээ байна гэж шинээр сонгогдсон Чэнь Зинь Хуа тэмдэглэсэн байна. Тус оронд шинэтгэл явуулах тухай Хятад улсын удирдлагын бодол санаа урьдынхаараа хэвээр бөгөөд “Түүнийг цааш нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх” нь чухал юм гэж тэр ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Өөрчлөн байгуулалтыг цаашид гүнзгийрүүлэх явдал нь үндэсний эдийн засгийг нэлэнхүйд нь зохицуулж, түүнд хяналт тавих үр нөлөөтэй системийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Үүний зэрэгцээгээр эдийн засгийн хүрээг эмх цэгцтэй хөгжүүлэх үйл явц нь “шинэтгэлийг бүрдүүлж өгөх” учиртай юм. Эдгээр нь аль алиныгаа нэмэн баяжуулах боловч бас хоорондоо зөрчилтэй юм гэж тэр цохон тэмдэглэсэн байна. 1990 оны 04-р сарын 18-ны өдрийн мэдээ Хятадад: Төлөөлөгчдийн мэдэгдэл Өнгөрсөн онд Хятад-Зөвлөлтийн харилцаа хэвийн болсноос хойш ХКН, ЗХУКН-ын хэлхээ холбоо сэтгэлд ханамжтай таатай хөгжиж байна. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын төрийн зөвлөлтийн ерөнхий сайд Ли Пэний удахгүй ЗСБНХУ-д хийх айлчлал нь тус хоёр нам, улсын харилцааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм болно гэж ХКН-ын Төв хорооны улс төрийн байнгын хорооны гишүүн Сун Пин даваа гаригт ЗХУКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгч Р.Федоров тэргүүний ЗХУКН-ын энэ хэлтсийн төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдэв. Олон улсын өнөөгийн ээдрээтэй байдалд ХКН, ЗХУКН-ын хэлхээ холбоо, саналаа солилцох явдлыг хөгжүүлэх нь чухал юм гэж Сун Пин тэмдэглэв. ХКН-ын Төв хорооны “Жэньминь жибао” сонинд өчигдөр мэдэгдсэнийг үзвэл, зочдод БНХАУ-ын дотоод улс төрийн байдлын тухай тэд ярьжээ. Сүүлийн жилд нам хоорондын харилцаа хэвийн хөгжиж байгаа нь тус хоёр орны харилцааг хөгжүүлэх таатай нөхцөл олгож байна гэж зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн тэмдэглэв. Хоёр талын хэлхээ холбоо чухал байгаа тухай асуудлаар ЗХУКН, ХКН нэгдмэл үзэл бодолтой байгааг тэр мэдэгдэв. 1990 оны 04-р сарын 20-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Ерөнхий сайдтай уулзав “Зарим орон Хятадад шахалт үзүүлсээр байгаа боловч, бид хэзээ ч алнваа шахалтад бууж өгөхгүй, зарчмаасаа ч няцахгүй” гэж өчигдөр өглөө Бүгд Найрамдах Фижи Улсын ерөнхшй сайд Рату Камисесе Маратай уулзсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийк ерөнхий сайд Ли Пэн мэдэгдэв.


1301 Энх тайван, хөгжил нь орчин үеийи үндсэн хоёр хандлага мөн боловч манай дэлхийд хүчээр түрээ барих, жанжлах бодлого бас байсаар байна гэж Хятадын ерөнхий сайд хэлэв. Умард, өмнөдийн ялгаа нэмэгдэж, шинэ тулгар хөгжиж байгаа орнууд шахалт, бэрхшээлтэй тулгарч байхад Хятад улс тэр, эдийн засаг, нийгмийи талаар тогтвортой боллоо. Манай орны өмнө түр зуурын бэрхшээл, асуудал тулгарч байгаа боловч бид тэдгээрийг гэтлэн давах чадвартаа бүрэн итгэж байна гэж Ли Пэн мэдэгдэв. 1990 оны 4-р сарын 21-ны өдрийн мэдээ. 4- р нүүр Хятадад: Нөхөр П.Очирбат БНХАУ-д айлчилна Бугд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ян Шанкунийн урилгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат энэ оны тавдугаар сарын эхээр Бүтд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсоор найрсгаар айлчилна. 1990 оны 4 -р сарын 27-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хятадад: Айлчлал амжилттай боллоо БНХАУ ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Лн Пэн Зөвлөлт Холбоот Улсад хийж байгаа албан ёсны айлчлалаа амжилттай үр дүнтэй боллоо гэж тодорхойлов. Тэр лхагва гаригт энд болсон хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ зөвлөлт- хятадын харилцааг цаашид сайжруулж, өнгөрсөн онд Хятадад зевлөлтийн удирдагч Михаил Горбачевыг айлчлах үеэр эхлэл нь тавигдсан үйл явцыг өрнүулэх нь айлчлалын аорилго байлаа гэж онцлон тэмдэглэв. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техннкийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны тухай сурвалжлагчийн асуултад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд хариулахдаа, айлчлал энэ бух чиглэлээр урагш ахих шинэ хэтийн төлөвөө нээлээ гэв. Тэр худалдаа эдийн засгийн солилцооны тодорхон хэлбэрийн тухай ярихдаа, Зөвлөлт Холбоот Улс тус бур нь хоёр сая гаруй киловаттыи хүчин чадалтай хоёр АЦС барихад зориулж Хятадад зээл олгохоос гадна, хятадын тал ард түмний хэрэглээний бараа худалдая авахад зориулж Зөвлөлт Холбоот Улсад 500 сая гаруй швейцар франкийг зээл олгоно гэж тэмдэглэв. Зөвлөлт Хятадын хилийн районд зэвсэгт хүчнийг хорогдуулах талаар ЗСБНХУ, БНХАУ тохиролцсон тухай Лн Пэн ярихдаа, цэргийн сөрөг төвлөрлийн түвшинг бууруулах нь “Хоёр талд нэн ашигтай байх” төдийгүй, харилцан итгэлцлийг лавшруулахад тус дөхөм үзүүлэх болно гэж онцлон тэмдэглэв. Ли Пэн Дорнод Европт гарч байгаа өөрчлөлтийн тухай ярихдаа, энэ үйл явцыг жич судлах шаардлагатай юм гэж мэдэгдэв. “Ямар ч тохиолдолд БНХАУ энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр эдгээр оронтой улс хоорондын хэвийн харилцаатай байх болно” гэж тэр онцлон тэмдэглэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд хятадын тухай ярихдаа, шинэтгэл хийх талаар их амжилт олсон бөгөөд энэ бодлого өөрчлөгдөхгүй. БНХАУ-ыи улс төрийн байдал тогтвортой байна гэж онцлон тэмдэглэв.


1302 Хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь оролцож, ЗСБНХУ-ын Гадаад явдлыг Яамны сайд Эдуард Щевардназетай хийсэн уулзалт ярианыхаа тухай ярив. ЗСБНХУ-аас гарч явсан хүмүүсийг Арабын эзлэгдсэн нутагт суурьшуулж байгаа арабын орнууд сэтгэл зовниж байгаад зөвлөлтийн сайдын анхаарлыг хандууллаа гэж Цянь Цичэнь мэдээлэв. Израилийн энэ ажил явууллагыг эсэргүүцэж байгаагаа Эдуард Шевардназе илэрхийллээ гэж Хятадын сайд хэлэв. Цянь Цичэнь Камбожийн эргэн тойрны байдлын тухай ярихдаа, асуудлыг шийдвэрлэх цаг болсон хэмээн хоёр тал үзэж байна гэв. Тухайлбал Камбожид үцдэсний эвлэрэл тогтоож, энэ асуудлыг зохицуулахад НҮБ идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаагаа тэр илэрхийлэв, Хоёр тал энэ асуудлаар байнга зөвлөлдөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж сайд хэлэв. 1990 оны 4-р сарын 27-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Чуулгын тоглолт Хоёр орны соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын дорно дахины дуу, бүжгийн чуулгын жүжигчдийн тоглолт шинжлэх ухаан, техник, соёлын ордонд эхлэв. Манай улсад анх удаа айлчлан ирсэн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, дээрх тивийн ард түмний үндэсний шилдэг дуу бүжгээс суралцаж сурталчлах зорилгоор байгуулагдаж Хятадын бүх муж, хот, өөртөө засах орнуудаас шалгарсан дуучин, бүжигчин, хөгжимчин, уран бүтээлчдийг өөртөө нэгтгэсэн байна. Түүнчлэн хятад орны олон үндэстний ардын урлагийг өөрийн оронд болон гадаадын улс түмэнд сурталчлах дэлгэрүүлэхэд дорно дахины дуу, бүжгийн чуулга 30 шахам жил уран бүтээлээ зориулж иржээ. Хятад даяар алдаршсан тул чуулгын жүжигчдийн тоглолтыг дэлхийн 40 гаруй орны үзэгчид сонирхжээ. Манай оронд тавдугаар сарын 15 хүртэл тоглох тэдний хөтөлбөрт хятадын олон үндэстний ардын дуу, хөгжим, бүжиг, мөн монгол дуу хөгжмөөс орсон байна. Тус чуулгын нэрд гарсан дуучин, бүжигчин, хөгжимчин энэ тоглолтод гоцлон тоглож байна. Энэ чуулгынхны анхны тоглолтыг БНМАУ-ын Соёлын Яамны сайд Б.Бялжинням, БНМАУ-д БНХАУ-ын хэргийг түүх хамгаарагч Мао Цэден, тус Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд, албаны бусад хүн үзэв. 1990 оны 5-р сарын 2-ны өдрийн мэдээ.4-р нүүр Хятадад: Нөхөр П.Очирбат БНХАУ-д айлчлахаар мордов БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдйн дарга П.Очирбат БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар БНХАУ-д албан ёсоор, найрсгаар айлчлахаар өчигдөр Улаанбаатараас Бээжин орохоор мордов. БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд


1303 Ц.Гомбосүрэн, БНМАУ-ын Худалдаа, хамтын ажиллагааны Яамны сайд Н.Бавуу, албаны бусад хүн дагалдан явав. Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас нөхөр П.Очирбатыг МАХН-ын Төв хорооны дарга Г.Очирбат, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ш.Гунгаадорж, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Л.Ринчин, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл БНМАУ-ын Батлан хамгаалах Яамны сайд, дэслэгч генерал Л.Моломжамц, Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, Сайд нарын Зөвлөлтйн дэргэдэх Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын дарга Б.Цийрэгзэн нар үдэж мордуулав. Мөн БНМАУ-д БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Мао Цэя И, тус элчин сайдын Яамны дипломат ажилтнууд үдэлцлээ. 1990 оны 5-р сарын 5-ны өдрийн мэдээ. 1-р нүүр Нисэх онгоцны буудал дээр хийсэн мэдэгдэл Нөхөр П.Очирбат Бээжин хотын нисэх онгоцны буудал дээр хийсэн мэдэгдэлдээ, “Монгол, Хятадын харилцаа олон зуун жилийн түүх, уламжлалтай билээ. Өнөөдөр энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэн, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь монгол, хятадын ард түмний язгуур эрх ашигт нийцэх төдийгүй, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бататгахад тус дөхөм үзүүлнэ гэж үзэж байна. Бид айлчлалынхаа үеэр БНХАУ-ын удирдагчидтай уулзаж, Монгол, Хятадын харилцааны асуудлаар яриа хэлэлцээр хийж, олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар санал бодлоо солилцох юм. Мөн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн орон нутгаар явж БНХАУ-д хэрэгжүүлж байгаа өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц, Хятад орны түүх, соёлын дурсгалт зүйлс, үйлдвэр, аж ахуйн газруудтай танилцан, хүн ардтай уулзаж ярилцах болно. Энэхүү айлчлал Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргана гэдэгт итгэл төгс байна” гэв. Бээжинд хүрэлцэн очив БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар БНХАУ-д албан ёсоор, найрсгаар айлчлахаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр П.Очирбат өчигдөр Бээжинд хүрэлцэн очив. Хүндэт зочныг угтах ёслол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордны дэргэдэх талбайд боллоо. Нөхөр П.Очирбат болон түүнийг дагалдан яваа хүмүүсийн хөлөглөсөн машин цувааг ордны дэргэд ирэхэд БНХАУын дарга Ян Шанкунь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбатыг угтан мэндчилж, пеонерүүд хүндэт зочдод цэцэг барив. Нөхөр П.Очирбат, Ян Шанкунь нарыг тусгай зассан тавцанд гарч зогсоход цэргийн үлээвэр найрал хөгжимд хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, их буугаар 21 удаа ёслолын буудлага хийв. Нөхөр П.Очирбатад хүндэт харуулын дарга рапорт өгсний дараа хятадын гурван төрлийн цэргийн хүндэт харуул баярын жагсаалаар явж өнгөрөв.


1304 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр П.Очирбат болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг угтах ёслол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны орлогч дарга Пэн Чун, Гадаад явдлын яамны сайд Цянь Цичэнь, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Зэн Сяньлинь, Гадаад явдлын яамны орлогч сайд Тянь Зэнтэй, гадаад эдийн засаг, худалдааны яамны орлогч сайд Ли Ланьцин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь, тжс улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, албаны бусад хүн байлцав. Нөхөр П.Очирбат Ян Шанкунь нар уулзав БНХАУ-д албан ёсоор, найрсгаар айлчилж байгаа БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат, БНХАУ-ын дарга Ян Шанкунь нар өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордонд уулзаж ярилцав. Ян Шанкунь Хятадын ард түмний өмнөөс нөхөр П.Очирбатад баяр хүргээд, Хятадад Монголын удирдагчийн хийж байгаа айлчлал үр ашигтай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Нөхөр П.Очирбат БНХАУ-д найрсгаар айлчлахыг урьж, энд халуун дотно хүлээн авч байгаад талархсанаа илэрхийлэхийн хамт өнөөдөр Монгол оронд өрнөж байгаа өөрчлөлт, шинэчлэлийн зорилго, үйл явц, эн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа зорилтын талаар товч мэдээлэв. Нөхөр П.Очирбат, Ян Шанкунь нар Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид хоёр тал улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын салбарт хамтран ажиллахдаа сайн хөршийн ёсоор эв найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим баримтлахаа дахин нотолж, энэ үндсэн дээр бүх талын харилцаагаа хөгжүүлэх нь Монгол, Хятадын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг санал нэгтэй тэмдэглэв. Нөхөр П.Очирбат БНХАУ-ын дарга Ян Шанкунь тааламжтай үедээ БНМАУ-д айлчлахыг урив. Урилгыг талархан хүлээн авав. 1990 оны 5-р сарын 5-ны өдрийн мэдээ. 1-р нүүр Таван сарын хөдөлгөөний ой “Жиньминъ жибао” сонин империализм, феодализмыг эсэргүүцсэн “тавдугаар сарын 4”-ний хөдөлгөөний 71 жилийн ойд зориулсан тэргүүн өгүүлэлдзэ, “Эх оронч үзэл бол социализм, Хятадыи социалист шинэчлэлд үнэнч байх явдал мөн” гэж бичжээ. Улс орныхоо түүх, соёлыг хайрлаж, ахмад үеийнхний хувьсгалч яруу алдарт уламжлалыг нандигнан хадгалж, үргэлжлүүлэхийг тус сонин хятадын залуучуудад уриалсан байна. Залуучууд яруу алдарт хувьсгалт өвийг хүлээн авч, өөрсдийгөө хятад үндэстнийг цэцэглүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт зориулах ёстой гэж ХКН-ын Төв Хорооны сонинд бичжээ. Энэ жил үндэсний эх оронч үзэл “тавдугаар сарын 4”-ний баярын үндсэн агуулга нь боллоо. Орос оронд ялсан Октябрийн хувьсгалын нөлөөгөөр 1919 оны тавдугаар сарын


1305 өдрүүдэд хятадын залуучууд улс үндсээ сэргээх, империализмын хүчирхийллийн эсрэг тэмцэх уриан дор боссон юм. “Тавдугаар сарын 4”-ний хөдөлгөөний үеэр Хятадын нийгмийг гадаадын тэргүүний соёл, мөн тус орны хувьд шинэ ертөнцийг үзэх философийн үзэл баримглалтай өргөн далайцтай танилцуулж байлаа. Ардчилсан үзэлтэй тэргүүннй хэд хэдэн зүтгэлтэн, түүний дотор Хятадын анхны коммунистууд нийгмийн амъдралын хуучин байгуулгын эсрэг тэмцэж, “шинэ соёл” нэвтрүүлэхийг уриалж байв. Ойг тохиолдуулан Бээжинд хийсэн олон нийтийн цуглаан дээр ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарнйн бичгийн дарга Зян Зэминь үг хэлэхдээ, сэхээтний дотор намын ажлыг эрчимжүүлж, сайжруулахыг уриалав. Тэр өнгөрсен онд Бээжинд эмх замбараагүй явдал гарсан шалтгааныг задлан шинжлэхдээ, үзэл суртал улс төрийн ажил суларснаас зарим залуу сэхээтэн хөрөнгөтнин үзэл, үндэсний үгүйсгэх үзлийн нөлөөн орсон юм гэж тэмдэглэв. Гэхдээ ийм асуудал гарсны буруу залуучуудад ногдохгүй харин намын ажлын алдаатай холбоотой юм гэх ХКН~ын удирдагч мэдэгдэв. Хувьсгалчдын ахмад үеийнхнээс суралцахыг намын удирдах боловсон хүчинд ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга уриалав. 1990 оны 5-р сарын 6-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Яриа хэлэлцээ амжилттай амжилттай боллоо БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбаттай БНХАУ-д хийсэн албан ёсны найрсаг айлчлалынх нь дараа “Үнэн” сонины сурвалжлагч С.Уртнасангийн Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд хийсэн ярилцлагыг дор нийтлэв. - Та төрийн айлчлалынхаа гол үр дүн, ач холбогдлыг талаар ярина уу? - Бид айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ян Шанкунь, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь нартай уулзаж, нөхөр Ли Пэнтэй хэлэлцэээ хийлээ. Хэлэлцэж ярилцсан асуудлаар бие биеэ харилцан ойлгож, манай хоёр орны харилцаа сайжирч, бүрэн хэвийн болж байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ харилцаа ард түмний эрх ашигт бүрэн нийцэж байгаа болохоор цаашдаа бие биесээ хүндэтгэн, дотоод хэрэгтэй оролцохгүйгээр, үл довтлолцон, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын дагуу найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа бэхжүүлэн хөгжүулэхэд бэлэн байгааг нотоллоо. Үүнтэй холбогдуулж хил орчмын шууд харилцаа. Өөрөөр хэлбэл аймаг хотууд муж хооропдын харилцааг нэлээд өргөн хэмжээнд өрнүүлэх, монгол хятадын хилийг энх тайвны хил болгоно гэж тохиролцлоо. - Эдийн засгийн харилцааны хувьд гэвэл тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцсоны үр дүнд БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгаль орчныг хамгаалах, эрүүлийг хамгаалах, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрүүд хамтран байгуулах,Таван толгойн нүүрсний уурхайг ашиглах зэрэг манай талаас тавьсан


1306 асуудлуудыг хятадын удирдагчид ихээхэн нааштай хүлээн авч зарим томоохон асуудлыг цаашдаа нухацтай судлах нь чухал гэж үзэв. Үүний хамт Хятадын нутгаар дамжуулан өнгөрүүлэх манай экспорт, импортын барааг тээвэрлэн далайн эрэгт хүргэх тэндээс бусад орнуудад мөн далайгаар тээвэрлэхэд БНХАУ-ын усан боомтыг ашиглах тухай зарим тохироонд хүрч цаашдаа томоохон хэмжээний ачаа тээвэрлэх асуудал нь хятадын төмөр замын ачаалал их байгааг харгалзан тусгайлан нухацтай ярилцах шаардлагатайг тодруулах. - Эцэст нь хэлэхэд айлчлалын үед бид тодорхой тохироонд хүрсэн буюу цаашдаа тохиролцох боломж нээж үр дүн, ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Шинэ техник технологиор өндөр үр дүнд хүрсэн “Шоуду” төмөрлөгийн нэгдэл үзэж, Өвөрмонголд түрээсээр ажиллаж байгаа малчны, ажил амьдралтай танилцлаа. - Манай төлөөлөгчдийг очсон газар бүрт туйлын элэгсэг дотно, найрсгаар хүлээн авсныг энд тэмдэглэхийг хүсч байна. - Тантай уулзсап БНХАУ-ын удирдагчдаас хэн нь хэдийд манайд айлчлахаар тохиролцсоныг тодруулж болох уу? - БНХАУ-ын дарга Ян Шанкунь, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нарыг манайд айлчлахыг урьсан. Урилгыг талархаж хүлээн авлаа. Хугацааг нь жич тохирох болно. Ер нь төрийн дээд хэмжээний энэ удаагийн айлчлал даруй 23 жил завсарласны эцэст болж байгаа юм. Тэгэхлээр бид ойрмогхон уулзаж санал бодлоо солилцон яриа хэлэлцээ хийж байх нь хоёр орны маань болон ард түмиий хүсэл эрмэлзлэлд бүрэн нийцнэ гэдэгт бид санал бодол нэгдмэл байлаа. 1990 оны 5-р сарын 8-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Монгол, Хятадын хамтарсан албан мэдээ 1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Пунсалмаагийн Очирбат Бүгд найрамдах Хятад ард улсын Ян Шанкуний урилгаар 1990 оны тавдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад ард улсад албан ёсоор найрсгаар айлчиллаа. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарнйн бнчгийн дарга Зян Зэминь, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ян Шанкунь, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нартай тус тус найрсаг дотно байдалд уулзаж хэлэлцээ хийв. Хоёр улсын удирдагчид өөрсдийн орны дотоод байдлын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх болон харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал бодлоо солилцов. 2. Монгол, Хятадын удирдагчид хоёр орны харилцаа хэвийн болсонд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол, Хятадын дээд хэмжээний энэхүү уулзалт хоёр орны харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэх хэтийн сайхан төлөвийг нээж байгаа бөгөөд хоёр улсын харилцааг тасралтгүй хөгжүүлэх Монгол, Хятадын ард түмний язгуур эрх ашигт нийцэн, Ази болон даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад тус дөхөм үзүүлнэ гэж санал нэгтэй үзэв.


1307 3. 1960 онд байгуулсан БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцанн туслалцах тухай гэрээг цаашид ч тулгуур үндэс болгон төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхээ хоёр улсын удирдагчид нотлов. 4. Монгол Хятад хоёр улсын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан- техник, соёл зэрэг бүх салбарын харилцааг эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр идэвхитэй бөгөөд төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх нь хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол сайн хөршийн найрсаг харилцааг урагшлуулах болно. 5. Социалист бүтээн байгуулалт, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар мэдээлэл, туршлагаа солилцох, хоёр талын харилцааны болон харилцан сонирхож буй олон улсын асудлаар санал солилцох байх нь ашигтай гэж хоёр тал үзэв. Цаашид шаардлагатай гэж үзсэн үед зохих хэмжээнд уулзан зөвлөлдөж байхаа хоёр тал илэрхийлэв. 6. Энх тайван, хөгжил бол өнөө үеийн дэлхий ертөнцийн хоёр том гол асуудал мөн гэж хоёр тал үзэв. Дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, улс түмний хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг чармайлт шаардлагатай бөгөөд дэлхийн өмнө тулгарч байгаа төрөл бүрийн ээдрээтэй асуудлыг нийтээр зөвшөөрөгдсөн олон улсын хэм хэмжээний дагуу зүй зохистойгоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Монгол Хятад хоёр орон бүс нутгийнхаа хөгжил цэцэглэл, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэхийн тулд идэвхтэй хүчин чармайлт гаргахыг эрмэлзэх болно. 7. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-ын дарга Ян Шанкунь, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нарыг БНМАУ–д тааламжтай цагтаа албан ёсоор айлчлахыг урив. Хятадын тал урилгыг талархан хүлээж авав. Бээжин хот. 1990 оны 5-р сарын 7 1990 оны 5-р сарын 8-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хэлэлцээрт гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд байгаль орчныг хамгаалах, эрүүлийг хамгаалах, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүдэд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн, БНХАУ-ын Гадаад явдлын яамны Цянь Цичэнь нар уржигдар Бээжин хотноо гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад БНМАУ-ын талаас БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат, БНМАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны Яамны сайд Н.Бавуу, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, БНХАУын дарга Ян Шанкунь, БНХАУ-ын Хөнгөн үйлдвэрийн Яамны сайд Зэн Сяньлинь, Гадаад явдлын Яамны орлогч сайд Тянь Зэнтэй, байгаль орчныг хамгаалах газрын дарга Цюй Гэпин, Шинжлэх ухаан, техникийн орлогч дарга Жу Лилань, Эрүүлийг хамгаалах Яамны орлогч сайд Ху Симин, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь болон албаны бусад хүн байв.


1308 1990 оны 5 -р сарын 8 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Өвөр Монголд зочлов БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар Хятад улсад албан ёсоор найрсгаар айлчилж байгаа БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П. Очирбат дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Өвөр Монголд зочилж байна. Нөхөр П.Очирбатыг Хөх хотын “Байта” нисэх онгоцны буудалд Өвөр Монголын өөртөө засах орны (ӨМӨЗО) засгийн газрын дарга Бөхөө угтав. Нөхөр П.Очирбат дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Шар мөрөн сумын малчин Довдонгийнд зочилж, амьдрал ахуйтай нь танилцав. Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хурлын танхимд үндэсннй дуу, бүжгийн концерт, морин спортын тоглолт үзэж өнгөт телевизийн шинэ төвд зочлов. ӨМӨЗО-ны засгийн газрын дарга Бөхөө нөхөр П, Очирбатыг хүндэтгэн зоог барив. 1990 оны 5-р сарын 8-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Үдэж мордуулав БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчднйн дарга нөхөр П.Очирбат БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар БНХАУ-д найрсгаар айлчилж дуусаад өчигдөр Бээжингийн “Шоуду” нисэх онгоцны буудлаас мордов. Нөхөр П.Очирбатыг БНХАУ-ын дарга Ян Шанкунь Бээжингийн “Дяоюйтай” төрййн зочид буудлаас үдэв. Үдэж мордуулахад БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь, Хөнгөн аж үйлдвэрийн Яамны сайд Зэи Сяньлинь, элчин сайд Жан Дэлинь, Хятадын талын албаны бусад хүн болон элчин сайд Ё. Очир байлцав. 1990 оны 5-р сарын 8-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хятадад: БЭЭЖИН. БНХАУ-ын Төвдийн өөртөө засах оронд нарны эрчим хүчээр ажилладаг том цахилгаан станц барих төлөвлөгөөг Хятадын эрчим хүчнийхэн боловсруулж байна. Ийм цахилгааи станцыг барихад 2,3 сая юань зарцуулах боловч нутгийн хүн амын амьжиргааны нөхцөлийг сайжруулж, Төвдөд гэрэлтүүлэгт өргөн хэрэглэдэг хүнсний тосыг их хэмжээгээр хэмнэснээр уг зардлыг нөхөв . 1990 оны 5-р сарын 10-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хэлэлцээ хийв Хятадын засгийн газар Ойрхи Дорнодын асуудлыг шударгаар, бүх талыг хамтран эв зүйгээр шийдвэрлэхийг тууштай зорьж байгаа бөгөөд дэлхийн энэ хэсэгт хэрэг явдал хэрхэн өрнөж байгааг байнга, анхааралтай ажиглаж, Палестины ард түмний шударга тэмцлийг дэмжиж байна гэж ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн,


1309 БНХАУ-ыи Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Лн Пэн энд айлчлал хийж байгаа Египетийн ерөнхийлөгч Мубарактай хийж буй хэлэлцээний үеэр мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд Ойрхи Дориодын асуудлыг улс төрийн аргаар зохицуулах хандлага бий болсонд Хятад улс баяр хүргэж байна гэж Хятадын засгийн газрын тэргүүн тэмдэглэв. 1990 оны 5-р сарын17 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Эдийн засгийн тусгай бүс “Хятад улс эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх явцдаа социалист чиг баримжаа баримталж, намын байгууллыг хүчтэй болгон, социализмын эд материалын болон оюуны соёл төлөвшүүлэхийг адилхан ач холбогдолтойд үзэх хэрэгтэй. ХКН-ын Төв Хороояы ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь саяхан хоёр жилийнхээ ойг тэмдэглэсэн Хайнаний эдийн засгийн тусгай бүсэд шалган зааварлах аялал хийхдээ ннгэж мэдэгдэв. Тус орны эдийн засгийн тав дахь тусгай бүсийг Хайнань аралд байгуулах тухай ХКН-ын Төв Хорооны стратегийн шийдвэр зөв байсан бөгөөд энд хэрэгжүүлж байгаа улс төрийн бүх үндэслэл өөрчлөгдөхгүй” гэж ХКН-ын удирдагч хэлэв. Өнгөрсөн хоёр жилд тус арлын аж ахуй түргэн хөгжиж, гадаадын үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүллээ гэж тэр хэлэв. ”Хүнд хэцүү тэмцлийн үзэл санааг мөрдлөг болгож, олон түмэнд анхаарал халамж тавьж, хуримтлуулсан туршлагыг нэгтгэн дүгнэхийг” Хайнаний нам-захиргааны удирдлагад ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга уриаллаа гэж “Жэньмииь Жибао” сонинд бичжээ. Эдийн засгийн тусгай бүсийн захиргаа гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмших түр эрх олгох тухай шийдвэр гаргасан нь ач холбогдолтойг Зян Зэминь өндөр үнэлэв. “Дэлхийн олон оронд ийм практик байдаг. Газрыг түрээслэх нь хятадын талын хууль дүрмийн дагуу түүнийг эзэмших хэлбэр юм. Тиймээс энэ нь тус орны үндэсний бүрэн эрхт байдалд ямар ч аюул учруулж чадахгүй” гэж тэр тэмдэглэв. Одоо БНХАУ-ын Төрийн Зөвлөл гадаадын үйлдвэрлэгчдэд тодорхой хугацаагаар газар эзэмших эрх олгох горимыг зохицуулсан түр дүрэм боловсруулж дуусч байгаа бөгөөд түүнийг ойрын үед нийтлэхээр төлөвлөж байна гэж тэр мэдээлэв. 1990 оны 5-р сарын 22-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хятадад: Их донсолгооны жил ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь Хятадын олон улсын харилцаа судлах ардын нийгэмлэгийн урилгаар Хятадад ирээд байгаа ХБНГУ-ын холбооны канцлер асан Гельмут Шмидттэй ярилцахдаа. 1989 оныг “Их донсолгооны жил” гэж нэрлэв. Дэлхий дахин өнөөдөр хүн ам хэт олшрох, хүрээлэн байгаа орчин бохирдох зэрэг олон асуудалтай тулгарч байна гэж Хятадын намын дээд удирдагч хэлэв. “Эдгээр асуудлыг


1310 шийдвэрлэх нь дэлхий дахины байдал ямар болохоос шалтгаална” гэж тэр тэмдэглэв. Хятад улс капиталист юм уу социалист бопохыг үл харгалзан аливаа улсын харилцаанд заавал мөрдлөг болгох энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд үнэнч хэвээрээ байна гэж Зян Зэминь мэдэгдэв, Энх тайван, дэвшил хөгжлийн хүчин зүйлийг дэмжих нь олон улсын харилцааны гол зүйл мөн хэмээн БНХАУ үзэж байна гэж ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. 1990 оны 5-р сарын 23-ны өдрийн мэдээ. 4-р нүүр БНХАУ-ын дарга нөхөр ЯН ШАНКУНЬ Танаа Хүндэт нөхөр дарга аа, Хоёр орны эрх тэгш харилцааны баттай үндэс болсон БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрэээний 30 жилийи ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газар, Монголын ард түмннй өмнөөс болон хувиасаа Танд улмаар найрамдалт Хятадын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэхүү гэрээний үзэл санаа, зарчим нь хоёр орны өргөжин хөгжиж байгаа харилцааны агуулга, чиглэлийг өнөөдөр ч тодорхойлж байгаад түүний ач холбогдол оршиж байна. Түүхт энэ ойн өмнөхөн миний бие танай оронд албан ёсоор айлчилж, хүндэт дарга Тантай болон БНХАУ-ын бусад удирдагчтай найрсаг яриа хэлэлцээ хийж, БНМАУ, БНХАУ-ын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, уг харилцааны үндсэн зарчим, чиглэлийг дээд хэмжээнд хамтран нотолсныг хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон гэж бид өндөр үнэлж байна. Хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа энэхүү гэрээний үзэл санааны дагуу монгол, хятадын ард түмний язгуур эрх ашигт нийцэн, Ази болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсийн тусын тулд цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье, Энэ дашрамд БНХАУ-д хөгжил цэцэглэл, эрхэм нөхөр Танд болон аугаа их хятадын ард түмэнд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе! БНМАУ-ыи Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П. ОЧИРБАТ Улаанбаатар хот. 1990 оны 5-р сарын 31-ны өдрийн мэдээ. 4-р нүүр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Пунсалмаагийн Очирбат Танаа БНХАУ, БНМАУ-ын хооронд найрамдал, харирлцаа туслалцах тухай Гэрээ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар, ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан ах дүү монголын ард түмэнд халуун баяр хүргэе.


1311 Хятад, Монгол хоёр улс бол хөрш зэргэлдээ, найрсаг орнууд бөгөөд хоёр ард түмэн уламжлалт гүн зузаан найрамдалтай билээ. Одоогоос 30 жилийн өмнө БНХАУ, БНМАУ-ын хооронд найрамдал, харилцах тухай гэрээ байгуулсан нь тус хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын болон бусад салбар дахь хоёр улсын хэлхээ холбоо өдөр ирэх тутам өргөжин бэхжиж байгааг бид баяртай ширтэн харж байна. Саяхан таны манай улсад хийсэн найрсаг айлчлал Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргасан байна. Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид тасралтгүй хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэж, БНМАУ-д хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалтай байх ерөөл дэвшүүлье. БНХАУ – ын дарга Ян Шанкунь Үнэн сонин. 1990.5.31 №129 (17639) Гэрээний ойд зориулж БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулсны 30 жилийн ойд зориулж БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь өчигдөр дайллага хийв. Дайллагад МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц.Гомбосүрэн, зарим яам, тусгай газрын сайн, дарга нар, албаны бусад хүн оролцов. Харилцан баяр хүргэж үг хэлэв. МЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ байгуулсны 30 жилийн ойд зориулж нийслэл хотноо цайллага хийлээ. Цайллагад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Б.Шаравсамбуу, албаны бусад хүн оролцлоо. 1990 оны 6 -р сарын 1-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Нэгдэл нягтралаас чухал БЭЭЖИН. Хятадын нам, захлргааны төв байгууллага. Газруудын бараг сая ажилтан он гарсаар өргөн олон түмэнтэй уулзаж ярилцаж, ХКН-ын Төв Хорооноос саяхан гаргасан нам, ард түмний холбоог бүх талаар бэхжүүлэх тухай шийдвэрийг практик дээр хэрэгжүүлж байна. Хөдөө тосгон, үйлдвэр, гудамж талбай, бүх шатны сургуулиуд дээр удирдагчид хүмүүсийн санал бодол, санал, шүүмжлэлийг анхааралтай сонсож, ХКН болон засгийн газрын чиг шугам, бодлогыг урам зоригтой ухуулан таниулж байна гэж ХКН-ын Төв Хорооны хэвлэл “Жэньминь жибао” сонинд бичжээ. Удирдагчид өргөн олонтой уулзаж ярилцаад хийсэн дүгнэлтийг сонинд нэгтгэн бичихдээ, нэгдэл нягтрал, нийгмийн тогтвортой байдлын асуудал ард түмний сэтгэлийг юу юунаас илүү түгшээ байна гэж тэмдэглэжээ. Удирдах ажилтнууд ард түмний сэтгэл санааг гүн судалж, “тогтвортой байдал бүхнээс эрхэм


1312 болохыг” 1 тэрбум хүн амтай ард түмний нийтлэг хүсэл зориг харуулж байгааг ойлгосон байна гэж уг сонинд цохон заажээ. Чухамхүү эиэ асуудал нь орон нутгийн удирдагчдын зохиол байгуулж буй ярилцлага, хурлын үеэр хэлэлцэж байгаа гол асуудал болж байгаа юм. Төвийн төлөөлөгчид сүүлийн шийдвэрүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж, “өнгөрсөн оны үймээнийг номхтгох” арга хэмжээ шаардлагатай бөгөөд зөв зүйтэй байсныг тэмдэглэж, залуучуудад “Худал үнэнийг ялгах, үзэл санааны түвшингээ дээшлүүлэх, нам засгийн газарт итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь” тусалж байна. Ийм уулзалт зохион байгуулах нь нийгмийн амьдралыг тогтворгүй болгох хүчин зүйлийг арилгахад тус дөхөм үзүүлж, түвшин бодлогод ямар нэгэн еөрчлөлт гарах вий гэсэн болгоомжлолоосоо салахад нь өргөн түмэн тусалж байна гэж “Жэньминь жибао” сонинд тэмдэглэжээ. 1990 оны 6-р сарын 1-ны өдрийн мэдээ. 4 -р нүүр Хятадад: Сансрын энх тайвны зорилгод БЭЭЖИН. Хүн төрөлхтөнд үйлчилж чадах янз бүрийн зориулалттай дэлхийн хиймэл дагуул бүтээхэд Хятад улс ихээхэн анхаарал хандуулж байна гэж БНХАУ-ын төлөөлөгч Тан Чэнюань НҮБ-ын сансрын уудмыг энхийн зорилгод ашиглах асуудал эрхэлсэн хорооны 39 дүгээр чуулган дээр мэдэгдсэнийг Синьхуа хороо уламжлав. Сүүлийн 20 жилд БНХАУ эрдэм шинжилгээ, холбоо, цаг уур судлалын зориулалттай дэлхийн 26 хиймэл дагуул амжилттай хөөргөв. Тус улсын нутаг дэвсгэрт хиймэл дагуулын холбооны газар дээрх 10 мянга орчим станц ажиллаж байгаа бөгөөд одоо сансрын техникийг ашиглан байгалийн гамшигт хяналт тавих систем бүтээж байна гэж Тан Чэнюань тэмдэглэв. Хиймэл дагуулыг геологи хайгуул болон байгалийн зохицлын зорилгод ашиглах салбарт бас нилээд ахиц гарав. Одоо техникийн илүү өргөн боломжтой шинэ үеийи хиймэл дагуул бүтээх ажил өрнүүлж байгаа нь сансрын уудмыг бүтээн байгуулалтын зорилгод ашиглах замд БНХАУ-ын хийж байгаа ээлжит алхам юм гэж тэр тэмдэглэв. 1990 оны 6-р сарын 8-н ы өдрийн мэдээ. 4-р нүүр Найман мянган ажилтнаар цомхотгов БЭЭЖИН. Хятадын төв захиргааны байгууллага, албан газруудын бүтцийг хоёр жилийн турш өөрчлөн байгуулснаар тэдгээрийн ажлыг илүү үр ашигтай, зохистой болгов гэж Бээжинд нээгдсэн засгийн газрын байгууллагуудын шинэтгэлийн асуудлаарх бүх Хятадын зөвлөлгөөн дээр онцлон тэмдэглэжээ. Өөрчлөн байгуулах явцад төв байгууллагуудын орон тоог нийтдээ найман мянган ажилтнаар цомхттолоо. Шинэтгэлийн засгийн газрын аппаратын ажилтны тоог цөөлснөөр хязгаарлаагүй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга газрын дарга Ло Гань зөвлөлгөөнииг нээж үг хэлэхдээ мэдэгдэв. Төвөөс орон нутгийн гүйцэтгэн захирах байгууллага, эрдэм шинжилгээний болон бусад хүрээлэн, албан газарт шийдвэр гаргах илүү өргөн эрх олгох нь өөр нэг гол чиглэл мөн гэж тэр хэлэв. 1990 оны 7-р сарын 7-ны өдрийн мэдээ. 4-р нүүр


1313 Чуулган дууслаа БЭЭЖИН. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны долоо дахь удаагийн сонгуулийн 15 дугаар чуулган арван өдөр хуралдаж, баасан гаригт энд дуусав. Тус чуулганаар “Зохиогчийн эрхийн тухай хууль”, “Эх орондоо буцаж ирсэн хятадын цагаачид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрх, ашгийг хамгаалах тухай хууль”, “Төмөр замын тухай хууль” баталж, томилох, өөрчлөх тухай тогтоол гаргав гэж Синьхуа агентлаг уламжиллаа. Чуулганаас Хятадын нефть, химийн аж үйлдвэрийн компанийн ерөнхий захирал Г.Зиньхуаг БНХАУ-ын эдийн засгнйн удирдлагын системийг өөрчлөн байгуулах улсын хорооны даргаар томилж, энэ албан тушаалд хавсран ажиллаж байсан Ли Пэнийг уг тушаалаас чөлөөлөх тогтоол гаргав. 1990 оны 9-р сарын 11-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Чөлөөт худалдааны анхны бүс БЭЭЖИН. Том хот Шанхайн эдийн засгийн түргэвчилсэн хөгжлийн бус гэгдэгч Пудунд ойрын үед БНХАУ-д анхны чөлөөт худалдааны бус нээгдэнэ хэмээн Шанхай хотын эрх баригчдын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв гэж Синьхуа агентлаг мэдээллээ. 2000 он гэхэд арван мянга шахам хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт “чөлөөт боомтын” горимыг дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. Тус бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд эхний таван жилд барагцаалбал миллиард юань юуны өмнө улсын төвлөрсөн хөрөнгө оруулалтын хэлбэрээр оруулахаар төлөвлөж байна. Гадаадын хөрөнгө оруулалтад баяр хүргэх нь мэдээж. Гэхдээ тэргүүн ээлжинд Тайванийн пүүсүүдийн болон Гонконг, Макаогийн хятад хүмүүсийн валютын тусламжийг голлон үзнэ. Хятадын засгийн газрын хувьд Пудун бүс нутаг БНХАУ-ын экспортын баазыг өргөжүүлэх, гадаадын капиталыг татан оролцуулах эдийн засгийн өргөн цар хүрээтэй сорилт туршилтын гол талбар болжээ. 1990 оны 9 -р сарын 13-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Азийн наадмын өмнө Бээжин. Бээжинд есдүгээр сарын 22-нд нээгдэх Азийн арван нэгдүгээр наадмын өмнөхөн БНХАУ-ын нийгмийн аюулаас хамгаалах яам ногдсон албан үүргээ сайн биелүүлэхинг Хятадыц цагдан сэрийлэх хүчинд уриалсан захирамж гаргав. Хятадын сонинуудын дугаарт бичсэнийг үзвэл Бээжин хотын нийгмийг аюулаас хамгаалах газраас Хятадын нийслэлд шалгалт хийсний дараа энэ баримт бичгийг нийтлүүлсэн байна. “Хэв журам сахиулагч” олон хүн ялангуяа Хятадын нутгаас энэ албыг гүйцэтгэхээр ирүүлсэн хүмүүстэй нутгийн оршин суугчдын дотор нэр хүнд муутай байна.


1314 Тэд хүмүүстэй бүдүүлгээр харилцаж, цолоор ахмад хүмүүсийн тушаалыг эс хэрэгсэн дүрэм бусаар хувцаслаж байна. Захирамжид томоохон хот тойрон аяллын бүсийн нийгмийг аюулаас хамгаалах газруудад цагдаа нарын зан байдал, сахилгад тавих хяналтаа бэхжүүлэхийг шаарджээ. 1990 оны 9-р сарын 14-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Азийн ард түмний их баяр Азийн олимпийн зөвлөл тус тивийн 39 орныг эгнээндээ нэгтгэж спортын уралдаан тэмцээнд тус тивийн залуучуудыг өргөнөөр оролцуулж тэднийг улс орнуудын харилцааг эрхэмлэн хүндэтгэдэг болгон хүмүүжүүлэх зорилгоор Азийн спортын наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион явуулж байхаар шийдвэрлэж анхных нь 1951 онд Энэтхэгийн Дели хотод болсон юм. Түүнээс хойш Манила (1954), Токио (1968), Жакарт (1962), Бангкок (1966, 1970, 1978), Тегеран (1974), Дели (1982), Сөүл (1986) хотод их наадам болжээ. 1984 онд хуралдсан АОЗ-ийн ерөнхий чуулганаар 1990 оны Азийн зуны спортын XI наадмыг Бээжинд, ХII наадмыг Японы Хиросима хотод зохион явуулахаар шийдвэрлэсэн юм. XI наадам Азийн спортын зуны XI наадам “Эв нагдэл, найрамдал, дэвшил” уриан дор өнөөдрөөс аравдугаар сарын 7-ныг дуустал үргэлжилнэ, Бээжин хотын баруун хойд дүүрэгг наадмыэ тосгон хэмээх Сичил хот байгуулж, уралдаан тэмцээн явуулах, тамирчдын бэлтгэл сургууль хийход зориулсан 33 цэнгэлдэх хүрээлэн, спортын 46 заал танхимыг шинээр барьж, заримыг нь шинэчлэн засварлаж, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулахад зайлшгүй хэрэгтэй, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон юм. Уралдаан тэмцээнд хэрэглэгдэх материал тоног төхөөрөмжийн 70 хувийг БНХАУ – ын үйлдвэрнйн бүтээгдэхүүнээр 30 хувийг импортын бараагаар хангажээ. XI наадмын өдрүүдэд стортын 27 төрлөөр 308 уралдаан тэмцээн бейсбол, софттеннисээр үзүүлэх тоглолт болно. Мөн Азийн улс орнуудын урлагийя тоглолт, үндэстэн бүрийн гар урлал, марк, хүүхдийн уран бүтээлийн зэрэг 50 гаруй үзэсгэлэн ажиллана. БНХАУ-ын нутгаар өндөр уул өргөн голыг гатлан 2000 км аам туулсан их наадмын бамбарыг “Ажилчин” цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэлтэйгээр залж авчирна. Тамирчид Энэ удаагийн спортын наадамд АОЗ-ийн гишүүн орнуудын 6500 гаруй тамирчид 800 алт, 800 мөнгө, 950 хүрэл медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. Спортын их наадмын бэлтгэл ажлын явцад 15200 ам дөрвөлжин талбай бүхий тосгоныг тамирчдад зориулан барьж байгуулсаи юм. Тамирчдын байр нэгдүгээр давхартаа эмнэлгийн, сэргээлтийн төв, бусад үйлчилгээний салбартай. Нэг зэрэг 2500 хүнд үйлчлэх зоогийн газарт орон бүрийн ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэн үзэх үүднээс бэлтгэсэн зоог байх юм. Азийн спортын


1315 наадмын өдрүүдэд ОУОХ-ны шаардлагыг бүрэн хангасан “Сэргээшийн хяналтын төв” ажиллана. Сурвалжлагч сэтгүүлчид Наадмын хотхонд 10000 дөрвөлжин талбайтай хэвлэлийн төв ажиллах бөгөөд 4000 орчим сэтгүүлч, сурвалжлагчид хүрэлцэн иржээ. Хэвлэл мэдээллийн төвд үралдаан тэмцээн болж байгаа бүх цэнгэлдэх хүрээлэнг харж болох телевизийн нэвтрүүлэг тогтмол явагдана. Энэ төв мэдээллийн хамгийн орчин үеийн нарийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүрэн хангагджээ. Албан ёсны баримт бичиг, мэдээлэл англи, хятад хэлээр гарна Манайхан спортын их наадам Монголын баг тамирчид Азийн спортын зуны наадамд чөлөөт, сонгомол барилдаан, бокс, жүдо, буудлага, спортын гимнастик, хүндийг өргөлт, жүдочид, дугуй,байт харваа, хөнгөн атлетик, софттеннис гэсэн төрлөөр оролцож 15 – 20 медальтай ирэх зорилттой их наадмын хот Бээжинг зорилооон азийн аварга алт, мөнгө, хүрэл медаль цөм л хэрэгтэй. Тэр дундаас “Азийн аварга” олноор төрөхийг л бид хүлээж байна. Спортын сонирхогч олон түмэн чөлөөт бөх, бокс хүндийн өргөлт, дугуйн тамирчдад бүр ч их итгэл найдвар тавьж байна. Үнэн сонин. 1990.9.23 №130 (17660) Бэлтгэсэн: Н.Дариймаа Хятадад: Найрамдал, хөгжил дэвшил БЭЭЖИН. Ази тивийн спортын XI наадам бямба гаригийн үдээс хойш Бээжин хотноо эхэллээ. Нийслэл хот цэцэгсийн хурээлэн болон хувирч гоёлын зүүлтээ зүүжээ. Гэр бүхний дотроос таван таван хошуут далбаа, Азийн спортын XI наадмыи бэлгэ тэмдэг болсон панда буюу алаг бамбаруушийг энд хүндэтгэн залж ирэв.иТоглолтын нээлт болох их цэнгэлдэх хүрээлэнд түмэн олон 14 цаг гэхэд байраа эзэлж, нийслэл хотын гол гудамж талбайд зассан дэлгэмэл дэлгэцэт зурагтын ойролцоох газарт үзэгчид дүүрсэн байлаа. БНХАУ-ын бусад хот ч баярын өмсгөлөө зүүжээ. 15 цаг болоход цэнгэлдэх хүрээлэнд баярын марш цог жавхлантай эгшиглэхэд өндрөөрөө 10 метр. Уртаараа 40 метрийн цахилгаан самбарт “Эв нэгдэл найрамдал, нөхөрлөл, хөгжил дэвшил” гэсэн уриа, тивийн тоглолтод амжилт хүссэн үгс” тамирчдын цог золбоо харуулсан дүрс бичлэг ээлжлэн хөвөрч байлаа. Төдөлгүй түмний анхаарал шүхэрчдийн зүг хандлаа. Азийн Олимпын зөвлөл, тивийн 11 наадам, оролцогч орон бүрийн далбаа дэврүүлсэн тамирчид хүрээлэнгийн төв талбайд зассан буух цэгийг онож газардан наадамчдын баяр талархлыг хүлээв. 16 цаг болоход 70 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд маршийн ая солигдон тивийн ээлжит наадамд оролцох орнуудын баг тамирчдыи төлөөлөгчид төрийн далбаа, хаягийнхаа араас жагсан орж ирлээ.. Энэхүу наадамд БНМАУ- ын алтан соёмбот далбаа тод намирап харагдана. Манай 100 шахам тамирчин спортын арав шахам төрлөор 40-оод орны долоон мянга гаруй тамирчинтай өрсөлдөн өмнөх 12 жилд тивийн Наадмаас авсан таван аварга цол, мөи бүх алтан медалийн тоотой тэнцэхүйц амжилтын төлөө зорин иржээ. Оролцогч орнуудын


1316 далбаа Ази тивийн спортын наадмын туг төв асрын өмнө байрлахад Азийн спортын XI наадмыг зохион байгуулах хорооны дарга Чень Ситун баяр хүргэж үг хэллээ. Дараа нь БНХАУ-ын дарга Ян Шанкунь Азн тивийн спортын XI наадам нээснийг мэдэгдэхэд наадмын туг өндөрт мандаж. Олимпын бамбар аслаа. Спортын дээд амжилтын төлөө шударга өрсөлдөх, тамирчид чин үнэнч шүүх шүүгчид тангараг өргөв. Наадмын нээлтэд БНХАУ-ын нам, төрийн уддирдагчид зочид төлөөлөгчид Бээжин дэх Элчин сайдыл тэргүүн нар ОУОХ-ны ерөнхийлөгч X.А.Самаранч, үндэсний олимпын хороодын удирдлагууд оролцов. Нээлтэд зориулсан биеийн тамир, урлаг уран сайхны тоглолт цаг гаруй үргэлжлэв. Ийнхүү Азийн спортын наадам ёслол төгөлдөр нээгдэв. 1990 оны 9-р сарын 25-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Азийн тоглолтын сониноос БЭЭЖИН. Азийн XI наадмын бөхийн дэвжээнээс манай бөх Цэдэнсодном жиндээ дэлхийн хоёр удаагийн аварга Ардчилсан Солонгосын бөхтэй алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Аравдугаар сарын 2-ны үдээс өмнө бөхийн дэвжээнд 74, 90,130 кг-ын жингийн бөхчүүд хүч үзэв. Ло.Энхбаяр жиндээ тавын даваанд Японы бөх Хара Ешихикотой дэвжээнд өрж ганц ч оноо алдалгүй барилдан өрсөлдөгчөө 3:0 оноогоор ялав. Тэр дараа нь зургаагийн даваанд Энэтхэгийн аварга Сатиаваныг 4 оноогоор хожлоо. Ингэж Ло.Энхбаяр барилдсан хэсгээсээ шалгарч Ираны бөхтэй аваргын төлөө хүч үзэхээр тунав. 90 кг-ын жингийн бөх Ч.Бямбадорж Японы аварга Хыо Чултай гурвын даваанд таарч хоёр бөх хэн хэнээсээ оноо авч чадалгүй ширүүн өрсөлдсөөр 4 минут 46 секунд болоход шүүгч барилдааныг зогсоож хоёуланг нь хожигдсонд тооцлоо. Ингээд Ч.Бямбадорж гурвын даваанаас хасагдав. 130 кг хүртэлх жингийн бөх А.Баатархүү гурвын даваанд Өмнөд Солонгосын аварга Жо Бионг хоёр оноогоор хожиж барилдсан хэсгээсээ шалгарч үлдлээ. Бөхийн чөлөөт барилдааны 10 жингээс таван жингийн аваргууд өнөөдөр тодорно. Манайхаас 57, 82, -100 кг-ын жингийн бөхчүүд аваргын төлөө. 48 кг-ын жингийн бөх хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. 1990 оны 9-р сарын 25-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Тэмцээн үргэлжилж байна Бөхийн чөлөөт барилдааны “Интернацианал-90” тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр үдээс өмнө болсон гурав, дөрөвдүгээр тойргийн барилдаанд үзэгчдийн анхаарлыг татсан мөч цөөнгүй гарлаа. 48 кг-ын жинд манай Б.Давааням зөвлөлт Якутын О.Мантуштай барилдан, Барилдааны төгсгөлд хоёр бөхийн оноо тэнцэв. Цаг сунгаж барилдахад Давааням шийдсэн мэх хийж учраагаа яллаа.


1317 Түүний дараа 57 кг-ын жинд БНАСАУ-ын бөх дэлхийн хошой аварга Ким Ен Сик, А.Цэрэнсодном нарын барилдаан их өрсөлдөөнтэй боллоо. Хашир туршлагатай дэлхийн аварга эхний минутад нэг оноо авч, идэвхтэй хийгүй барилдан Цэрэнсодномд оноо өгөлгүй байсаар түүнийг давлаа. “Б” хэсгийн энэ жинд таарсан Ц.Цогтбаяр, БНХАУ-ын Су Жихуа нар тэнцүүхэн барилдав, Хятадын бөх барилдааны төгсгөлд оноогоо ахиулсан боловч цаг сунгах нэг оноог авч чадалгүй 11:10 харьцаагаар Цогтбаярт ялагдлаа. 90, 100 кг-ын жинд барилдсан Ч.Бямбадорж, Б.Жавхлантөгс нарын уран, шийдэмгий барилдаан үзэгчдийг баярлуулав. 1990 оны 1-р сарын 25-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Б.Нацагдорж Мөнгөн медалиар гараагаа эхэллээ Ази тивийн спортын XI наадмыг эх орныхоо нийслэлд зохион байгуулж байгаа БНХАУ-ын хөдөлмөрчид тус наадмын анхны өдрийн уралдаан, тэмцээний дүнд сэтгэл хангалуун байна. Учир нь наадмын эхний өдөр найман алтан медалийг бүгдийг Хятадын тамирчид авлаа. Эмэгтэй тамирчдын хүндийн өргөлтийн гурван жин, эрэгтэй гимнастикчдын хувийн тэргүүн шалгаруулах тэмцээний аваргыг, мөн усанд сэлэлтийн тэмцээний дөрвөн алтан медалийг хятадын тамирчид авч, шинэ дээд амжилт хэд хэдийг тогтоолоо. Наадмын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 24-ний байдлаар спортын 21 төрлийн уралдаан тэмцээп эхлээд байна. Хотын төвөөс хойш өртөө гаруй зайтай Чанпинь тосгоны ойролцоох замд дугуйн 100 километрийн уралдаан болов. Арван гурван орны тамирчнн оролцсон энэхүү Уралдаанд БНМАУ-ын дугуйчид 2 цаг 06 минут 52 секуид 25 хором хурдалж Ази тивийн спортын XI наадмыи мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай тамирчдын уралдааны гараа сайн байна. Уралдааныг харж зогсох үед хэрвээ манай тамирчид бусад орны тамирчдынх шиг орчин үеийн дугуйтай байсан ч болоосой гэж бодсоноо нуух юун билээ. Хуучин хийцийн дугуйгаар, Азийн шилмэл баг Хятадын дугуйчидтай зуузай холбон ирэхэд иь нэг талаар баярлавч ийм ч дугуйтай байх гэж дээ хэмээн бас харамсал төрж байлаа. Ази тивийн өмнөх олимпын аварга, Ази тивийн хоёр удаагийн аварга БНХАУ-ын дугуйчид 2 цаг 04 минут 55 секунд 58 хормын амжилтаар аваргаа хамгааллаа. 1986 оны Ази тивийн спортын наадам, 1988 оны олимпын их наадам зохион байгуулсан Өмнөд Солонгосын дугуйчид хурэл медаль авав. Өчигдрийн 15 цагийн байдлаар БНМАУ-ын баг тамирчид медаль авсан есөн орны нэг болов. БНХАУ 10 алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Япон дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль авч тэргүүлэн явна. Дараа нь БНМАУ, Ардчилсан Солонгос, Тайланд, Тайваний баг тамирчид тус бүр нэг мөнгөн медаль аваад байна. Энэтхэг, Өмнөд Солонгос тус бүр хоёр хүрэл медаль, Индонезийп баг тамирчид нэг хүрэл медаль аваад байна. Уралдаан тэмцээн үргэлжилж байна. 1990 оны 9-р сарын 26-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Тэмцээний явцаас


1318 БЭЭЖИН. Мэргэн буучид хувийн болон багийн тэргүүн шалгаруулах зургаан төрлийн тэмцээнд цэц мэргэнээ шалгахад БНХАУ-ын тамирчид гурав, Японы тамнрчид хоёр, Өмнөд Солонгос нэг алтан медаль авав. Бага калибрын гар бууны 30x30 маягnйн төрөлд манай эмэгтэй тамирчид аyх удаа оролцож 1714 опоогоор шагналт дөрөвдүгээр байр эзлэв. Энэ төрөлд 1757 оносон Хятадын мэргэн буучид түрүүлж, өмнөд солонгос, Ардчилсан Солонгосын тамирчид мөнгө, хүрэл медаль авлаа. Спортын мастер Л.Ундрал бага калибрын гар бууны 50 метр буудах 60 сумны төрөлд 540 онож 35 тамирчнаас гуравдугаар байр эзлэв. Л.Ундрах тооцоолсноосоо 5 оноо дутуу буудлаа. Сонгомол барилдаанд З.Дүвчин хоёрын даваанд Ираны бөхөд Ло.Эрхбаяр гурвын даваанд Өмнөд Солонгосын бөхөд тус тус ялагдаж, Х.Баттуул Энэтхэгийн бөхийг 7:6-гаар ялав. Х.Баттуул хүрэл медалийн төлөө, Ло.Эрхбаяр шагналт байрын төлөө, Дүвчин гурвын даваанд гарч барилдана. 1990 оны 9-р сарын 27 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хятадад: Хятадын тамирчид хошуучилж байна БЭЭЖИН. Ази тивийн наадмын тав дахь өдрийн байдлаар БНХАУ-ын тамирчид 62 алтан медаль хүртлээ. Энэ орны тамирчдын нийт медалийн тоо зууд хүрэв. Хятадын гимнастикчид тэмцээний талбарт сод болохоо харуулав. Тамирчид Ази тивийн болон наадмын шинэ дээд амжилтыг 57 удаа шинэчлэн тогтоолоо. Ийм амжилтын 42-ыг Хятадын тамирчид шинэчлэв. Сонгомол барилдааны хамгийн хүнд жинд БНХАУ-ын тамирчин бөх Хургаа аваргын алтан медаль зүүлээ. 100 хүртэлх кг-ын жинд Хятадын бөх Бао Юн аварга болов. Сонгомол барилдааны бөхчүүдээс Өвөр Монголын өөртөө засах орны хоёр бөх алтан медальд хүрэв. Сонгомол барилдаанд бөхчүүлээ түрүүлнэ гэж Хятадын багийнхан тооцоолоогүй ажээ. Энэ төрлийн барилдаанд манай бөхчүүл медальд хүрч чадсангүй. Х.Баттуул дөрөвдүгээр байр, Ло.Эрхбаяр тавдугаар байр спортын гавьяат мастер З.Дүвчин зургадугаар байр эзлэв. Сонгомол барилдаанд Өмнөд Солонгосын бөхчүүл долоон алтан медаль авч тэргүүлэв. Манай спортын гимнастикийн хоёр тамирчин шувтаргын тоглолтод шалгарч чадсангүй. Боксчдоос Ази тивийн хоёр удаагийн аварга н.Баярсайхан Филиппиний боксчин Кантансио Леопольдод, Б.Бат-Орших Ардчилсан Чанг Гуннлэд тус бүр хожигдов. Алтанхуяг, Алтангэрэл, Даваалхагва гар тоглолтоо үргэлжлүүлж байна. Үнэн сонин. 1990.9.29 №230 (17760). (МОНЦАМЭ). Азийн тоглолтын сониноос Жүдочдын хамгийн хөнгөн жинд барилдсан Д.Баттулга, мөн эмэгтэй тамирчин Х.Эрдэнэт-Од нар хүртэл медалийн төлөө барилдана.


1319 БНМАУ-ын спортын гавьяат мастер Б.Бат-Эрдэнэ жүдо барилдааны нэмэх 95 килограммд мөнгөн медаль авч үнэмлэхүй жинд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Ийнхүү хоёр мөнгөн медальтай болсон манай баг 13 дугаар байрнаас 10 дугаар байрт урагшиллаа. Тивийн тоглолтын 6 дахь өдрийн орой боксын 54 кг- ын жинд Ц.Цэрэнням Энэтхэгийн аварга Пингле Маножийг гурван үеийн турш оновчтой довтолж, арга техникийн даьуугаар хожиж шөвгийн 4т туналаа. 57 кг – ын жинд манай залуу боксчин С.Эрдэнэбат Филиппины Валена Чарлызтэй тоглож хүрэо медаль авах болзол хангалаа. Мөн өдөр 81 кг – ын жинд манай боксчин Хурметхан Ираны аварга Баземи –Али Асхарт ялагдав. Ази тивийн наадмын долоо дахь хоног өндөрлөхөд зохион байгуулж байгаа орны тамирчид 111 алтан медаль авч энэ наадамд оролцож байгааа 37 орны тамирчдаас хол тасархай түрүүлж ява. Тоглолтын долоо дахь өдөр манай гурван боксчин тоглосны хоёр нь ялла. 75 кг-ын жинд тамирчин Б.Алтангэрэл нэгийн даваанд Азийн хошой аварга Пакистаний Шах Хусейныг ялсныг адил энэ удаа уг тэмцээний түрүүчийн удаагийн мөнгөн медальт Энэтхэгийн Келле Кундыг оноогоор илт давамгайлан ялав. 91 кг – ын жингийн бокёичн Д.Ганзориг Ираны аварга Амири Кажилтай тоглохдоо эхэлж оноо алдаж явсан боловч арга барилаа өөрчилж тоглолтын төгсгөлд хүч техникийн давуугаар өрсөлдөгчөө буулгав. Ийнхүү манай хоёр тамирчин жиндээ шөвгийн 4т шалгарлаа. Бидний хүсэн хүлээсэн бөхийн чөлөөт барилдаанй тэмцээн эхэлж 3-р тойрогт Ц.Хосбаяр, А.Цэдэнсодном нар Өмнөд Солонгосын бөхчүүдийг оноогоор дийлж, Н.Сүхбат, Б.Жавхлантөгс нар Бангладеш, БНАСАУ- ын бөхчүүдийг цэвэр ялжээ. Ло_ Энхбаяр Солонгосын аваргатай барилдаж 5:0 – оор ялсан байна. Ч.Бямбадорж, А,Баатархүү нар эхний даваанд хийжээ. Х.Амара, японы Ё.Эрдэнэбаяр өмнөд солонгосын Т.Сүхбаатар БНАСАУ – ын бөхчүүдэд тус тус ялагджээ. Үнэн сонин. 1990.10.2 №232 (17762) Сайн хөршийн харилцаа (Дурсамж) БНХАУ-ын Засгийн газрын урилгаар 10 жилийн ойн баяр наадамд манай засгийн газрын төлөөлөгчид оролцсон билээ. Төлөөоөгчдын бүрэлдэхүүнд БНМАУ–ын мал аж ахуйн яамны орлогч сайд Г.Дамбийням, БНХАУ-ын Хөх хотод сууж байсан БНМАУ-ын ерөнхий консул Ц.Даш хурандаа С.Галсан, Чойбалсан аймгийн (одоогийн Дорнод) Хэрлэнбаян сумын хөдөө аж ахуйн “Баян” нэгдлийн орлогч дарга А.Амгалан нар орсон юм. Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Өвөр Монголын өөртөө засах орны арван жилийн ойн баярт БНХАУ –ын төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Сяньнянь тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид мөн Төвөд, Ганьсу зэрэг хорь шахам муж районы төлөөлөгчид оролцсон юм. Бид Өвөр Монголын өөртөө засах орны зарим хамтрал, Бугатын төмөрлөгийн комбинатаар орж ажил байдалтай нь танилцсан юм.


1320 Өвөр Монголын өөртөө засах орны арван жилийн ойд зориулсан баярын хуралдаан Өвөрмонголын нийслэл Хөх хотын Ардын завлөлийн хурлын танхимд болж, БНМАУ –ын засгийн газрын төлөөлөгчдийг ахалж насны хувьд би үг хэлж, БНМАУ-аас Өвөрмонголын өөртөө засах орны арван жилийн ойд гэсэн үсэгтэй тугийг хурлын тэргүүлэгчдэд гардуулж өгсөн юм. Би тэр хуралдаан дээр хэлсэн үгэндээ Өвөрмонголын өрд түмэн ХКН-ын жолоодлого зөвлөлтийн улаан армийн шууд тусламжаар 1945 онд Японы империалистуудын дарлалаас чөлөөлөгдөөд 1947 оны 5-р сарын 1-нд өөртөө засах орныг тогтоосон юм. Ах дүү Өвөрмонголын ард түмнийг японы империалистуудын дарлалаас чөлөөлөх ариун тэмцэлд БНМАУ-ын цэрэг хувь нэмрээ оруулсан билээ. 1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсан нь бүх хятадын, түүний дотор Өвөрмонголын ард түмнийг харийн түрэмгийлэгчид, дотоодын дарлагчдын гар савраас үүрд салгаж, олон зуун жилийн хоцрогдлыг арилгаж, хүн төрөлхтний жаргалт ирээдүй социализм байгуулах замд оруулжээ. Энэ учраас Өвөрмонголын өөртөө засах орны 10 жилийн ой бол зөвхөн Өвөрмонгол, дундад улсын баяр төдийгүй социалист лагерийн бүх улс түмний баяр мөн гээд БНМАУ,түүний ард түмэн Өвөрмонголын ард түмэнтэй гарал төрөл нэгтэй бөгөд эрт дээр үеэс жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн мах цусны холбоотой ах дүү нар юм. Өвөрмонголын өөртөө засах орны баярыг бид онцгой хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ баяр бахдалтай тэмдэглэж байна гэж цохон тэмдэглэж хэлснээ тодхон санаж байна. Энэ баяр наадамд манай улсын хөгжимт драмын театрын жүжигчид оролцсон Хах хотод концерт тоглосон нь үзэгчдийн сонирхлыг их татаж байв. Мөн манай хэсэг тамирчид ч энэ баярт оролцсон юм. Бид ингэж Өвөрмонголын өөртөө засах орны арван жилийн ойн баярт оролцоод дараа нь Бээжин хотод хүрэлцэн очмв. Манай төлөөлөгчдйг БНХАУ-ын Төвийн Зөвлөлийн ерөнхий сайд Жон Эньлай хүлээн авч уулзаж ярилцсан юм. Уулзалтын үеэр бид өөрийн орны хөгжил цэцэглэлт, ялангуяа БНХАУ-аас манай орны эдийн засгийг хөгуүүлэх хэрэгт үзүүлж байсан тусламж, тухайлбал БНХАУ-аас манай оронд 160 сая төгрөгийн барилга, байгууламж, түүний дотор улсын их дэлгүүрийн баримга, шилний үйлдвэр, хархорины усжуулах систем барьж өгснийг бид цохон тэмдэглэн ярьж байсан. БНХАУ-ын засгийн газрын урилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны арван жилийн ойд оролцсноо манай засгийн газрын төлөөлөгчид энэ уулзалтын үеэр нөхөр Жоу – Эльлайд манай засгийн газрын төлөөлөгчийг ингэж хүлээж авч уулзахад БНХАУын төрйн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сяопин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Сяньнянь, Өвөрмонголын өөртөө засах орны Ардын зөвлөлийн орлогч тэргүүлэгч гишүүн, ХКН-ын Өвөрмонголын хорооны дарга Ху Бэй, БНХАУ-ын Гадаад яамны Азийн хэлтсийн дарга Ши Цзэ нар болон албаны бусад хүмүүс байв. Бидний ингэж уулзаж ярилцах үеэр Жоу–Эньлай манай орны ард түмний хэдэн хувь нь мал аж ахуй дээр ажилладаг, идэж уудаг гол зүйл нь болох, тэр дундаас хүнсний ямар ногоо тариалж идшиндээ хэрэглэдэг, ард түмний нүүдэл суурьшлын байдал, байгалийн баялаг зэргийг сонирхож асууж байна.


1321 Бидний энэ уулзалт ярианд оролцсон ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дэн Сяопин уулзалт дээр үг хэлэхдээ “Би 1927 онд БНМАУ – ын нийслэл Улаанбаатар хотод хэдэн сар болж байсан юм. Тэгээд МАХН-ын Төв хорооны тусламжтайгаар Монголд ирж тэнд хичнээн сайхан байсан гэж санана. Тэгж яьахдаа би Улаанбаатар дахь Хятад Шиянзянд Хятадынхаа хөгжмийн аялгууг чихээ дүлийртэл сонсож байлаа. Улаанбаатар хот дахь хоршоо худалдааны нэг том хашаанд монголын үйлдвэрт болон гадаад оронд үйлдвэрлэсэн бараа түүний дотроос Бээжингээс ч гэсэн бараа ирдэг байсан. Түүнийг хөдөө нутаг руугаа тэмээн хөсгөөр тээвэрлэн хашаанаас хөдлөн гарч байхыг би нүдээрээ үзсэн бөгөөд тэр нь миний санаанаас гардаггүй юм. Би Хятадын Коммунист Намын даалгавраар Коминтерний тусламж авахаар ЗХУ-д очоод буцаж явахдаа л тэгж Улаанбаатар хотоос тэгж дайрч гарсан юм. ЗХУ-аас авсан тусламжийн зүйлүүдийг маань Хятадын харгис этгээдүүд тэннан мэдээд замаас нь булааж авах хорон санаа өвөрлөж байсан болороор би тэнд саатсан юм. МАХН –ын Төл хороо, ТӨв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дамдиндорж бидний ажилд их туслалцаа үзүүлж түүний үр дүнд би ч зорьсон хэргээ бүтээгээд эх нутагтааа буцаж ирсэн юм. Үүнийг одоо санахад маш их сайхан сэтгэгдэл төрж байна. Тэгээд би ч Монгол бол миний хоёр дахь эх орон гэж үздэг юм гэж ярьж байсан нь миний санаанд тодхон байна. Дэлхийн коммунист ажилчны намуудын төлөөлөгчдийн анхдугаар зөвлөгөөнд оролцсон ХКН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэ Сяопни байсныг мөн тэр зөвлөгөөнд МАН –ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцсоны хувьд би мэдэх юм. Дэн Сяопин бол Дорно дахины дээд сургууль, Москвад Сун Ятсений их сургуульд суралцаж төгссөн, өндөр мэдлэгтэй хүн. ЗХУНКН –ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлйн Тэргүүлэгчдийн дарга Михайл Горбачевтай мэндчилээд би тантай уулзахыг хэдийнээс хүсч байлаа. Владивостокт таны хэлсэн үг надад ийм хүсэл бүр ч их төрүүлсэн юм. Тэр үгэнд ЗСБНХУ-ын гадаад бодлогын шинэ агуулга буюу улс төрийн шинэ сэтгэлгээ гэсэн нэртэй болсон тэр зүйл илэрсэн билээ. Өнөөдөр бид манай хоёр улс намын харилцаа хэвийн болох байх хэмээн онцлон дурдаад “Өнөөгийн санал солилцолтын зорилго бол хуучнаа орхиж , хойчийг харахад оршино.” Гэж Дэн Сяопин тэмдэглэжээ. Михайл Горбачевыг хүндэтгэж ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөл, БНХАУ–ын Цэргийн төв Зөвлөлйн дарга Дэн Сяопинийн хийсэн цайллага дээр хэлэхдээ, Дэн Сяопинтай хийсэн уулзалт нь хоёр талын харилцааг хэвийн байлгах хэрэг мөн гэж үнэлээд, Зөвлөлт Хятадын харилцаа шинэ шатанд дэвшиж байгаад Дэн Сяопиний оруулсан хувь нэмрийг зөвлөлтийн удирдагч онцлон тэмдэглэсэн юм. Бидний хооронд маш өргөн үр бүтээлтэй хариуц лагатай бөгөөд эрх тэгш харилцаа өрнөлаа. Энэ нь манай харилцааг зохих ёсоор гүнзгийрүүлж шинэ түвшинд хүргэж байна” гэж Михайл Горбачев хэлсэн байна. Дэн Сяолин, Михайл Горбачев нарын уулзалтын дараа зөвлөлт хятадын харилцаа хөгжлийн шинэ шатанд дэвшин орлоо гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.


1322 ЗСБНХУ, БНХАУ-тай хил залгаа оршдогийн хувьд ч аль алинтай нь эрх тэгш найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үздэгийн хувьд ч хөрш зэргэлдээ социалист хоёр улсын харилцаа хэвийн болсныг нотолсон зөвлөлт, Хятадын дээд хэмжээний уулзалтыг манай орны хөдөлмөрчин онцгой чухал ач холбогдолтой үйл явдал гэж угтан хүлээн авсан билээ. БНХАУ-ын гадаад явдлын яамны сайд Цянь Цичэний урилгаар БНМАУ–д албан ёсоор айлчилж, хоёр орны харилцааны болон харилцан сонирхсон олон улсын чадвартай асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ хийсэн нь хоёр орны хооронд итгэлцлийн бэхжүүлж, харилцааг хөгжүүлэх хэрэгт үр ашигтай болсон. Энэ айлчлалын үеэр монгол, хятадын харилцааны гурван чухал баримт бичигт тухайлбал манай хоёр орны эдийн засгийн, худалдаа, шинжлэх ухаан–техникийн хамтын ажиллагааны монгол, хятадын засгийн газар хоорондын комисс байгуулах тухай, иргэд харилцан зорчих журмын тухай, БНМАУ –ын ерөнхий консулын газрыг БНХАУ-ын Хөх хотод сэргээн байгуулах тухай БНМАУ-ын засгийн газрын хоорондын хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгт бодитой хувь нэмэр болно гэж манай орны хөдөлсөрчид үзсэн билээ.Тэр ч талаар болсонгүй удалгүй БНМАУ–ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчилж Монгол, Хятадын харилцааг төрийн бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хөгжүүлэх чиг шугамыг дахин нотолж хоёр орны цаашдын харилцаа хэлбэрэлтгүй хөгжих нь гэдэгт итгэл төрүүлсэн билээ. МАХН, ХКН-ын харилцаа бас хэвийн болж сэргэсэн нь монгол, хятадын ард түмний найрамдал, сайн хөршийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх улс төрийн үндэс суурийг бататгаж өглөө. Хоёр орны уламжлалт харилцаа сайн хөршийн ёсоор дэлгэрэн хөгжих болтугай. 1990 оны 10-р сарын 5-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Ч.Сүрэнжав. Наадмын 11 дэх өдөр Ази тивийн олимпийн 11 дүгээр наадмын 11 дэх өдөр спортын дөрвөн төрлөөр уралдаан тзмцээн шувтарч алт. Мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. Бөхийн чөлөөт барилдааны таван жингийн аваргын төлөө өрсөлдөхөөр тунасан арван бөхийн дотор манай хоёр тамирчии байв. 74 кг кг-ын жингийн бөх, олон улсын хэмжээний мастер Ло. Энхбаяр Ираний аварга, урьд оны Ази тивийн аварга бөх Яри-Калваныд 3 оноо алдаж. Хамгийн хүнд жинд олон улсын хэмжээний мастер Л. Баатархүү эмчийн магадлагаагаар барилдаагүй учир хоёулаа мөнгөн медаль авав. Хамгийн хүнд жинд Ираны нэрт бөх, дэлхийн аварга шалгаруулах тэмцээиий олон удаагийн мөнгөн медальт Сухте Сарии түрүүлсэн юм. Бөхийн чөлөөт барилдааны тивийн тоглолтын тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчид дөрвөн алт, Иран гурван алт, Монгол, Ардчилсан Солонгос, Японы бөхчүүдээс


1323 тус бүр нэг аварга төрлөө. Медалийн тоог үзвэл Өмнөд Солонгосын бөхчүүд найм, Иран долоо, Монгол зургаа. Ардчилсан Солонгос гурав, Япон, Хятад, Энэтхэгийн тамирчид тус бүр хоёр медаль авав. Энэ удаагийн тоглолтод 24 орны бөхчүүд хүч үзсэн юм. Их наадмып бэлгэ тэмдэг Панда баавгай Бээжин хотын гудамж талбайг чимж наадмын зочдоо цэцэг барин уттаж байлаа. Сонгомол бөхийн барилдааны дэвжээнээ манай тамирчид. /Зураг/ 1990 оны 10-р сарын 5-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хүлээн авч уулзав БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очирыг эх орондоо бүрмөсөн буцахтай холбогдуулан БНХАУ–ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр Их хурлын ордонд хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1990.10.19 №271 (17801). Эрдэм шинжилгээний бага хурал “БНХАУ-ын шинэтгэл, нээлттэй бодлогын үр дүн, туршлага” сэдэвт олон улсын хятад судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр нийслэл хотноо эхэллээ. Монголын Хятад судлаачдын холбооноос эрхлэн зохион байгуулж байгаа энэ бага хуралд Англи, БНМАУ, БНХАУ-ын нэрт эрдэмтэд оролцож байна. 1990 оны 10-р сарын 17-ны өдрийн мэдээ. 4-р нүүр “Үнэн” сонины эрхлэгч Л.Түдэв танаа “Үнэн” сонины анхны дугаар хэвлэгдсэн 70 жилийн ойг тохиолдуулан би “Жэньминь Жибао” сонины газрыг төлөөлөн Танд болон “Үнэн” сонины хамт олонд чнн сэтгэлийн халуун баяр хүргэе! “Үнэн” сонин, “Жэньминь Жибао” сонины харилцан холбоо, хамтын ажиллагаа улам өргөжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол, Хятадын ард түмний найрамдал түмэн үед үүрд цэцэглэн мандтугай! “Жэньминь Жабао” сонины ерөнхий эрхлэгч Шао Хуа Зэ 1990 оны арван нэгдүгээр сарын 5. 1990 оны 11-р сарын 11-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Зургаан сая га газар сүйдлээ Хятадын Хэнань, Шаньдун, Хэбэй, Шэн-Си муж болон Зянсу, Аньхуэй мужийн хойд нутагг ган гачиг болж зургаан сая гаруй га газар сүйрлээ гэж Синьхуа агентлаг уламжлав. Хятадын ихэнх нутагт энэ өвөл ирэх хавар хэвийн хэмжээнээс бага тунадас унана гэж Хятадын цаг уурын алба үзэж байна. (МОНЦАМЭ) 1990 оны 11-р сарын 18-ны өдрийн мэдээ. 4-р нүүр


1324 Харилцаа өргөжсөөр БЭЭЖИН. Өвөр Монголын өөртөө засах орон, БНМАУ-ын хоорондын шууд худалдааны харилцаа 1985 онд дахин сэргэснээс хойш улам өргөжиж байна. Энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар импорт, экспортын нийт хэмжээ 25,212 сая швейцар франкт хүрчээ. Уг үзүүлэлт 1985 онд 0,62 сая швейцар франк байсан юм. ӨМӨЗО-ны худалдаа, эдийн засгийн удирдах газраас нийтлүүлсэн мэдээнд дурдсанаар өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт бараа эргэлтийн хэмжээ 61,51 сая швейцар франк буюу 46,3 сая америк доллар болсон байна. БНМАУ-аас ӨМӨЗО-нд хивс, арьс, төмсний хаягдал, багсармал тэжээл, драпан пальто, ӨМӨЗО-ноос БНМАУ-д дотуур хувцас, өдөн дээл, гутал, халуун сав, ахуйн цахилгаан хэрэгсэл голдуу нийлүүлж байна. 1990 оны 12-р сарын 5-ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). Хүлээн авч уулзав БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь энэ сарын 24-нд БНМАУ-ын Элчин сайд В.Олзвойг хулээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. 1990 оны 12 -р сарын 27-ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). 2000 ОН. “ҮНЭН” СОНИН Өвөр Монголын үйлдвэрлэлийн шинэ салбарууд Өвөр Монголын өөртөө засах орны олон мянган малчид зөвхөн мал аж ахуйг эрхлэх гэсэн уламжлалт үзэл бодлоосоо ангижран бусад төрлийн үйлдвэрлэлийг эрхлэх болов. Өвөр Монголын тал нутаг бол улс орны мал аж ахуйн томоохон бааз билээ. 1984 оноос эхлэн мал сүрэг, бэлчээрийг түрээсээр өгөх системийг хэрэгжүүлснээр малчдын ашиг орлого үлэмж нэмэгдсэн байна. Мах бэлтгэлийн хэмжээ нэмэгдсэний зэрэгцээ малын тоо 1983 онд 30,5 сая байснаа 1990 оны зургадугаар сард 47 сая болж өсөв. Тал нутагт тээврийн сүлжээ өдрөөс өдөрт өргөжин хөгжсөөр байна. Тухайлбал, Альша аймагт л гэхэд 3000 гаруй ачааны тэрэг. Трактортай боллоо. Энэ оны эхээр 300 гаруй малчин хамтран ачаа тээврийн таван пүүс нээжээ. Ойн аж ахуй ч хөгжин цэцэглэж байна. Хувийн аж ахуй эрхэлж буй малчдын тарьсан ойн талбайн эзлэх хувийн жин 3-аас 70 хувь болон нэмэгдэж, ойн зурвасын нийт талбай 70 сая га-д дөхөж байна. Малын бэлчээрийг тойруулан суулгасан буюу гол горхины дагуу тарьсан мод нь тал нутгийн байгалийн зохицолд сайнаар нөлөөлөөд зогсохгүй жил бүр гурван сая тонн ногоон тэжээл өгдөг юм. Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд олноор бий болж байна. Хөлөнбуйр аймагт сүү, ноос, арьс шир,


1325 хивсний үйлдвэр 100 гаруй байгуулагдаж жилд 210 сая юанийн бутээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар Өвөр Монголд 584 яармаг ажиллаж орон нутгийн болон мал аж ахуйн олон мянган төрлийн бүтээгдэхүүн борлуулахын зэрэгцээ Шэньси, Нинься-Хуэйн өөртөө засах районы тариачид жимс, ногоо авчирч худалддаг. Эдгээр яармагт хийж байгаа худалдаа наймааны хэмжээ нэг жилд 400 сая юаниас давдаг юм. Яармаг худалдааны орчинд малчдын хувийн 20 мянган, ресторан, дэлгүүр зэрэг төрөл бүрийн үйлчилгээний газрууд олноор байгуулав. Тал нутагт цагаан будаа, хөвөн зэрэг урьд өмнө нь байгаагүй ургамлуудыг тариалах болов. Үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг хөгжүүлснээр 1989 онд малчдын нэг хүнд ногдох дундаж орлого 1038 юань болсон нь, 1984 оныхтой харьцуулахад гурав гаруй дахин өссөнийг харуулж байна. “Синьхуа хорооны мэдээг МОНЦАМЭ-гийн мэдээллээс авав” 2001 оны 1-р сарын 10-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Нөхөр П.Очирбат, Зян Зэминь нар уулзав Бээжин. ХКН-ын Төв Хорооны урилгаар БНХАУ-д айлчилж байгаа МАХН–ын Төв Хорооны дарга П.Очирбатыг дагалдан яваа хүмүүсийнх нь хамт ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь нэгдүгээр сарын 28-нд Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үед нөхөр Г.Очирбат, Зян Зэминь нар БНМАУ, БНХАУ–д өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлийн үйл явцын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр улс болон МАХН, ХКН-ын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцон, нөхөрсөг ярилцав. Мөн өдрийн орой ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Зян Зэминь МАХН– ын Төв Хорооны дарга Г.Очирбатыг хүндэтгэн Ардын Их Хурлын ордонд дайллага хийв. Дайллага ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Сун Пин, ХКН-ын төв Хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Жу Лянь болон БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Олзвой, албаны бусад хүн байв. 2002 оны 1-р сарын 30-ны өдрийн мэдээ. 4-р нүүр. МОНЦАМЭ Хятадад: Хятадад 2,7 килограмм жинтэй охин төрөв. Энэ нь нэг тэрбум илүү хүн амтай тус орны хувьд жирийн явдал юм. Гэхдээ энэ охин “хуруу шилнээ төрсөн” хүүхэд. Хятадын эмч нар энэ охины эх хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүйг харгалзан “хуруу шилэнд үр тогтоох” арга хэрэглэхэд хүрсэн юм гэж “Чайна дейли” сонинд бичжээ. Тийнхүү одоогоор 24 эхэд ийм тусламж үзүүлсэн бөгөөд тэдний нэг нь 3 ихэр хүүхэд төрүүлжээ. 2003 оны 1 -р сарын 31 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Төмөрлөгийн үйлдвэрийн нэгтгээд


1326 Бээжингээс мэдээлж байна. ХКН-ын Төв Хорооны урилгаар БНХАУ-д айлчилж байгаа. МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбат дагалдан яваа хүмүүсийн хамт нэгдүгээр сарын 30-нд Бээжин хотын төмөрлөгийн үйлдвэрийн нэгтгэлд зочлон очиж, үйлдвэрийн үйл ажиллагаа, тэндхийн намын байгууллагын ажил байдалтай танилцлаа. Төмөрлөгийн үйлдвэрийн нэгтгэлийн дарга Жоу Гуану, цувимлын хоёрдугаар үйлдвэрийн ерөнхий инженер Ши Жэншин ар үйлдвэрүүдийн шинэчлэл, түрээсийн үйл ажиллагаа, үр ашиг, эндхийн намын байгууллагын ажил төрлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Нөхөр П.Очирбат нийслэлийн төмөрлөгийн үйлдвэрийн нэгтгэлийн ажил байдалтай танилцаад хүндэт зочдын дэвтэрт Монгол-Хятадын найрамдал улам бэхжихийг ерөөсөн сэтгэгдлээ бичиж үлдээв. Нөхөр П.Очирбатын үйлдвэр үзэж танилцахад ХКН-ын Төв Хорооны хариуцлагатай ажнлтнууд хамт явлаа. БНМАУ-ын Элчин сайдын яаманд ХКН-ын Төв Хорооны урилгаар БНХАУ-д айлчилж байгаа МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбат БНМАУ-ын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж дипломат ажилтнууд, ажилчидтай уулзаж улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, өөрчлөн байгуулалтын тулгамдсан асуудлаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад тодорхой хариуллаа. ХКН-ын Төв Хорооны урилгаар БНХАУ-д айлчилж байгаа МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбат дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Гуанжоу, Щэнжэнь, Шанхай хотын үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа, тэндхийн намын байгууллагын ажлын арга туршлагатай танилцахаар Бээжин хотоос өчигдөр мордов. БНХАУ-ын хэвлэл, мэдээллээр ХКН-ын Төв Хорооны урилгаар БНХАУ-д айлчилж байгаа МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбатын айлчлалын тухай БНХАУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж байна. ХКН-ын Төв хэвлэл “Жэньминь жибао” сонинд МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбат, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэнминь нарын уулзалтын тухай гэрэл зурагтай, дэлгэрэнгүй мэдээ нийтэлсэн байна. Мөн БНХАУ-ын “Снньхуа” хороо, зурагт радиогоор нөхөр П.Очирбатын айлчлалын тухай, ялангуяа нөхөр П.Очирбат, Зян Зэнминь нарын уулзалт яриа, МАХН, ХКН-ын удирдагчдын хэлэлцээний тухай өргөн нэвтрүүлж, мэдээлж байна, Мөн БНХАУ-ын зарим сонин, мэдээллийн бусад эх сурвалжаар МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбатын БНХАУ-д хийж байгаа айлчлал, уулзалт, хэлэлцээний талаар мэдээлж байна. 2004 оны 1-р сарын 31-ны өдрийн мэдээ. 4-р нүүр.МОНЦАМЭ. ХКН – ын Төв хорооны урилгаар МАХН – ын Төв Хорооны даргын БНХАУ – д айлчлал дуусав


1327 Онцгой бүс, нээлттэй хотуудад МАХН – ын Төв хорооны дарга Г.Очирбат ХКН – ын Төв хорооны урилгаар нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-нд БНХАУ – ын өмнөд хязгаар Гуандун муж, Шэнжэнь болон Шанхай хотын намын байгууллага, хөдөлмөрчид ХКН – ын эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө оюун ухаан, хүч чадал дайчлан сорилт шалгатыг давж, арга туршлага хуримтлуулж, хятадын онцлогтой социализм байгуулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгаа сонирхолтой газрууд юм. Гуанжоу хотод Нөхөр Г.Очирбат Гуандун мужийн төв Гуанжоу хотод хүрэлцэн очиж, намын байгууллагаас эдийн засгийн шинэчлэлийг удирдан зохион байгуулж байгаа арга барилтай танилцав. Мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ше Фы нөхөр Г.Очирбатыг хүлээн авч уулзахдаа БНХАУ – ын дөрвөн онцгой бүсийн гурав нь, 14 нээлттэй хотын хоёр манай мужид байдаг юм. Эдийн засгийн шинэчлэл эхлээд арван нэгэн жил болов. Энэ хугацаанд үйлдвэрлэл үлэмж өсөж, ард түмний аж амьдрал ихээхэн дээшиллээ. Улсын өмч голлоосон хоршооллын, хувь нийлүүлсэн хувийн өмч зэрэгцэн хөгжсөн эдийн засаг л өөрийгөө нөхөж ашигтай ажиллах бүрэн боломжтойг нотоллоо. Улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тэнцвэрийн хөгжлийг хангах нь мужийн намын байгууллагын гол зорилт болж байна гэж тэмдэглэж ярив. Нөхөр Г.Очирбат Гуанжоу хот дахь аж үйлдвэр – хөдөө аж ахуй - худалдааны Бай Юнь нэгтгэл, тэндхийн эмийн үйлдвэр, тахиа үржүүлэх газраар орж ажил байдалтай нь танилцлаа. Бай Юнь нэгтгэл нь улсын болон гадаадын хөрөнгө хоршсон дөрвөн том хамтын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар, барилга, үйлчилгээний иж бүрэн цогцолбор бөгөөд 1100 гаруй нэрийн 1,2 тэрбум юанийн бүтээгдэхүүн жилд үйлдвэрлэдэг, өөрийгөө бүрэн хангаж улсад үлэмж орлого валют оруулдаг газар юм. Япон, Итали улс, Гонгконгоос техник, хөрөнгө оруулан үйлдвэрлэжээ эрчимтэй шинэчлэснээр Бай Юнь нэгтгэлийн үйлдвэрлэлэлд тоо, чанарын дэвшил гарч ойрын ирээдүйд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн хийхээр арга, ухаан хослуулсан ажиллаж, бүтээж байгааг нөхөр Г.Очирбат сонирхож танилцаад эндхийн намын байгууллага, нэгтгэл, үйлдвэрийн хамт олонд амжилт олохыг хүсэн ерөөе. Нээлттэй хот Шэнжэньд 10 жилийн өмнө гучаад мянган хүнтэй хилийн багахан суурны байсан Шэнжэнмйг нээлттэй хот болгон зарлаж, улсын болон гадаадын хөрөнгө, техник технологи оруулснаар цахим тооцоолуур, нэхмэл, хими, хөнгөн хүнс, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээнй долоон мянган хамтарсан хоршсон бие даасан шинэ үйлдвэрийн салбар бүхий сайн чанарын 1200 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын хорь гаруй оронд нийлүүлдэг орчин үеийн том хот болсныг хотын намын хорооны дарга Ли Хао намын хорооны дарга Лин Зужи нар энд хүрэлцэн ирсэн нөхөр Г.Очирбатад дэлгэрэнгүй танилцууллаа. МАХН – ын Төв Хорооны ларга Г.Очирбат дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Шэнжэний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн үзэж, электроникийн, пивоны


1328 үйлдвэр, олон улсын худалдааны төв, хүнсний ногооны хүлэмжийн ажиллагаа, эдгээр газрын намын байгууллагын ажлын онцлогтой танилцлаа. Улсын хяналт, зохицуулалтын дор гадаадын хөрөнгө оруулан, өөрийн боловсон хүчин, мэргэжлийн оюуны чадавхи, ажилчдын мэдлэг чадварт тулгуурлан өөрийн нөхцөлд тохируулан улам боловсронгуй болгож бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд чанарын дэвшил гарган урагшилж байгаа нь нээлттэй хотын гол онцлог, сургамж юм байна. ХКН – ын эдийн засгийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж байгааг бид сонирхон танилцлаа гэж нөхөр Г.Очирбат тэмдэглэж хэлэв. Нөхөр Г.Очирбат дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Шэнжэнь хотын намын хороонд болсон уулзалт ярилцлагад оролцов. Шанхай хотод Хятад улсын аж үйлдвэр, худалдаа, соёлын эртний чухал зангилаа газар Шанхай хот сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж урагшилсан нь ХКН – ын эдийн засгийн шинэчлэл, нэлттэй бодлогын чухал үр дүн юм байна гэж энд айлчилсан МАХН – ын Төв Хорооны дарга тэмдэглэь. Нөхөр Г.Очирбат Шанхай хотын захад орших Малу гацааны үйл ажиллагаатай танилцаж, тариаин У.Хоёныд зочлов. Дан тариалан эрхэлдэг байсан энэ гацааныхан эдийн засгйн шинэчлэлийг хэрэгжүүлсэн сүүлийн 10 Жилд 150 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадад нийлүүлдэг 128 бэсрэг үйлдвэртэй болж, хөдөлмөрчдийн нь аж амьдралын хэмжээ, оюуны болон үйлдвэрлэлийн соёлд томоохон дэвшил гарсан нь эндхийн бэсрэг тодорхой хараглдаж байлаа. Хөдөө аж ахуйг аж үйлдвэртэй чадамгай хосолсноор хөдөө нутгийн хөгжлийг хурдасгаж, ажилдгүйдлийг арилган, хүн амын нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэх боломжтой болохыг энэ гацааны үйл ажиллагаа нотолж байна. Бээжингээс мордов МАХН –ын Төв Хорооны дарга Г.Очирбат ХКН –ын Төв хорооны урилгаар БНХАУ – д айлчлаад, эх орондоо буцахаар Бээжин хотоос өчигдөр мордов. Бээжин хотын нисэх онгоцны буудлаас нөхөр Г.Очирбатыг ХКН – ын Төв Хорооны гишүүн, ХКН – ын Төв Хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Жу Лян, ХКН – ын Төв хорооны хэлстсийн орлогч эрхлэгч Жу Шанчин, ХКН – ын Төв хорооны харуцлагатай ажилтнууд үдэж мордуулав. Мөн БНМАУ – аас БНХАУ – д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Олзвой элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд байлцлаа. МАХН – ын Төв Хорооны дарга Г.Очирбатыг Бээжингээс Улаанбаатар руу мордохын өмнөхөн “Синьхуа” агентлагийн сурвалжлагч уулзаж ярилцлага хийв. Нөхөр Г.Очирбат ХКН – ын Төв Хорооны урилгаар БНХАУ – д хийсэн айлчлал нь амжилттай болсонд сэтгэл ханамж тай байгаагаа илэрхийлээд, түүний ач холбогдлын талаар сурвалжлагчид ярив. Үнэн сонин. 1991.2.5 №25 (17861) 32 км гүүрэн зам


1329 БНХАУ-ын аж үйлдвэрийн том төв 12 сая гаруй хүн амтай Шанхай хотод энэ оноос 32 километр гүүрэн зам барьж эхлэхээр төлөвлөж байна. Синьхуа хорооны мэдээлснийг үзвэл улсын сангаас 3 тэрбум юаны хөрөнгө гаргахыг шаардах уг замыг барих ажлыг ойрын 3-4 жилд дуусгах төлөвтэй байна. Энэ бол БНХАУ-д барих хоёр дахь гүүрэн зам бөгөөд анхны ийм замыг өмнөд Гуанду мужийн засаг захиргааны төв Гуан-жоу хотод барьсан билээ. Шанхайд ийм гүүрэн зам тавих нь 1440 километр урт замд 250 мянга гаруй янз бүрнйн машин төвлөрсөн Хятад хурцын энэ асуудлыг зарим хэмжээгээр зөөлрүүлэхэд тус болох ажээ.сТус хотын эрх баригчид өнгөрсөн онд метроны анхны ээлжийг барьж эхэлсэн байна. Ойрын жилүүдэд метроны 8 станц бас Шар мөрөн дээгүүр гарсан метроны хоёр гүүр барина. 2005 оны 2 -р сарын 8-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хаврын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Хятадын ард түмний цагаан сар, хаврын баярыг тэр жилийн хөхөө сар буюу XII сарын 8-нд улаан шош, нанжин чавга, газрын самар, будаа зэргээр хийсэн “лаа ба жоу” хэмээх зул сарын наймны будаа идсэнээр угтах ёслол хийж эхэлдэг. Энэ нь ирж буй жилдээ арвин их ургац хурааж авахын бэлгэдэл ажээ. Тэр өдрөөс эхлэн айл өрх, хүн бүр хаврын баярын хувцас хунар, хоол ундаа бэлтгэнэ. Битүүний өдөр гэртээ цугларч битүүлэг хийхийн зэрэгцээ айлын хашаа, гудамж, талбайд цаасан буугаар буудаж наадацгаана. Энэ нь тэр жилийн муу муухай бүхнийг хөөн зайлуулж байгаа утгатай юм байна. Хаврын баярын идээ ундааны зүйлд янз бүрийи ногоо, жимс, будаа, боов, архи дарс голлоно. Үүнээс гадна, хашаа, орон байраа чимэх ёс бий. Хашаа байшингийн үүд хаалга, орон сууцныхаа тохиромжтой газарт ирж буй шинэ онд гэр орноороо эрүүл энх, амар амгалан, арвин олзтой байхыг бэлгэдсэн “Чунлян” хэмээх хос уянгыг үзэмжтэй сайхан бичиж өлгөнө. Өнгө өнгийн дэнлүү, туузаар орон байраа чимэх бөгөөд түүн дээрээ “фу” (аз жаргал гэсэн үгийг бичсэн байна. Хаврын баярын шинийн нэгэнд ахмад настан, аав, ээж, ах, эгчдээ сайн сайхныг хүсэн ерөөж, мөргөдөг ажээ. Айлчлан золгож мөргөх ёслол шинийн арван таван хүртэл үргэлжилдэг. Арван тавны өдөр нь дэнлүүний баяр бөгөөд энэ өдөр юань сяо хэмээх хатаамал жимс, самраар шанзалж будаагаар хийсэн тослог бөөрөнхий амттанаар бие биеэ дайлдаг. Мөн энэ үед цэцэг, шувуу, загас, амьтны дүрстэй өнгө өнгийн дэнлүү асаана. Энэ баяр нь шинэ хуучирсны тэмдэг болдог ажээ. 2006 оны 2-р сарын 13-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хүлээн авч уулзав


1330 БНХАУ-д албан ёсоор, найрсгаар айлчилж байгаа БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр П.Очирбатыг ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь хүлээн авч уулзав. Нөхөр П. Очирбат манай оронд хүнлэг ардчилсан социализм байгуулах талаар МАХН-ын онц их хурлаас дэвшуүлсзн шинэ зорилт, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа МАХН-ын үйл ажиллагааны талаар мэдээлэв. Нөхөр Зян Зэминь Хятадын Коммунист Намын Төв Хорооны өмнөөс нөхөр П.Очнрбатад баяр хүргээд, Монгол орны өөрчлөлт, шинэчлзлнйн үйлсэд амжилт ерөөв. Тэрээр, ХКН-ын арван нзг дэх удаагийн сонгуулийн III бүгд хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд яамаас авч хэрэгжүүлэх байгаа арга хэмжээний талаар мэдээлэв. Нөхөр Зян Зэминь МАХН-ын Төв Хорооны дарга П.Очирбатад хариу мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв. Бээжин хоттой танилцав БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүулэгчдийн дарга П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын Тянь аньмэний талбай дахь ардын баатруудын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Хятадын түүх дурсгалын томоохон цогцолбор болсон Цагаан хэрэм, хааны өвлийн ордныг үзэж сонирхов. Дараа нь өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд гэрээгээр ажиллан хөрөнгө хуримтлуулж, түүгээрээ гадаадаас тэргүүний тоног төхөөрөмж худалдан авч орчин үеийн томоохон үйлдвэр болж чадсан «Шоуду» төмөрлөгийн нэгдэлтэй танилцав. Үнэн сонин. 1991.3.15 № (МОНЦАМЭ) Хөрш орны аж төрөл Өнгөрсөн онд, БНХАУ-д гадаадын хөрөнгө оруулалт нийтдээ 12,33 тэрбум ам, долларт хүрснээс 10,00 тэрбум ам долларыг нь ашигласан байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд 1990 он нь хамгийн өндөр үзүүлэлттэй жил болсон, гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувийг үйлдвэрийн барилга байгууламж барихад зарцуулсан бөгөөд түүний дотор экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж БНХАУ-ын Гадаад эдийн засгийн харилцаа, гадаад харилцааны Яамнаас гаргасан статистик мэдээлэлд дурдсан байна. БНХАУ-ын Хөдөлмөрийн Яамны мэдээлснээр, тус улсад одоо 51 сая эмэгтэй хөдөлмөр хийж байгаа нь нийт ажилчин, албан хаагчдын 37,4 хувь болж байна. Энэ үзүүлэлтээр Хятад улс дэлхийд тэргүүлж явна. Аж үйлдвэр, худалдаа, ахуйн үйлчилгээ, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалах зэрэг салбарт эмэгтэйчүүд 40 гаруй хувь, нэхмэлийн аж үйлдвэрийн салбарт 60 хувьд хүрсэн байна. Монголын нэгдмэл төрийг үндэслэн байгуулагчийн гавьяаг магтан дуулсан “Чингис хаан” нэртэй олон ангит радио жүжгийг Өвөр Монголын өөртөө засах орны радиогоор монгол хэлээр бэлтгэн дамжуулж эхэлсэн байна. Энэ радио жүжгийг “Хубилай хаан” радио


1331 жүжгийн дараа хийсэн ажээ. Гучин анги бүхий нийт 15 цаг үргэлжлэх уг жүжиг нь сонсогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. (Синьхау мэдээгээр) 2007 оны 3 -р сарын 15-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Шинэчлэлийн арван том амжилт 2008 он бол Хятадын наймдугаар таван жилийн эхний гарааны жил юм. Хятадын эдийн засгийн өнгөрөгч таван жилийн амжилтыи талаар улсын статистикийн газрын албан мэдээ нийтлэгдэв. Үүнтэй холбогдуулж Хятадын статистикийи газрын хэвлэлийн төлөөлөгч Жан Жунжин хэвлэлийн бага хурал дээр долдугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд олсон эдийн засгийн олон шинэчлэлийн амжилтыг арван үндсэн зүйлээр тодорхойлж ярилаа. Долдугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 7,8 хувь өсч төлөвлөсөн 7,5 хувиас давж биелэв. Үндэсний орлого жил бүр дунджаар 7,5 хувь өсч, 6,7 хувь өсгөх төлөвлөгөөт зорилтоос давжээ. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 11 хувьд хүрч, 4,3 хувь давсан юм. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл шинэ шатанд гарав. Эдүгээ Хятад улс үр тариа, хөвөн тослог ургамлын үр, гахай, үхэр хонины мах, бөс даавуу, нүүрс, цемент зэрэг бүтээгдэхүүннй үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээр байрт орж, төмөр, холимог металл, ган, эрчим хүч, нийлэг эдлэл, химийн бордоо зэрэг бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүн байранд оров. Эдийн засийн бүтцэд зохицуулалт хийж, өмчийн болон хөрөнгө оруулалтын бүтэн, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоорондын уялдаа зохицуулалт сайжрав. Аж үйлдвэрлэлийн шинэ чадавхи бий болов. Долдугаар таван жилийн хугацаанд нийгмийн үндсэн фондын хөрөнгө оруулалт 1.9746 их наяд юаньд хүрсэн байна. Таван жилийн дотор улсаас 306 томоохон чухал барилга байгууламж ашиглалтад оруулав. Нүүрс, цахилгаан станцын тоног төхөөрөмж, шинэ төмөр зам, засмал зам болон боомтын барилга байгууламж нэмэгдэв. Гадаадад нээлттэй байх бодлогод шинэ алхам хийлээ. Хот бүтээн байгуулалтад ч мэдэгдэхүйц амжилт олж, долдугаар таван жилийн хугацаанд 14 хот байгуулав. Хотууд тодорхой бүс нутгийн худалдааны төв, санхүү, мэдээллийн болон зам харилцааны зангилаа болон хөгжиж байна. Шинжлэх ухаан техникийн талаар мөн амжилт оллоо. Таван жилд улсын зэрэгтэй 14 мянга гаруй шинжлэх ухаан-техникийн ололт нэвтрүүлэв. Ургамал, хөдөө аж ахуйн физик зөөгч пуужин, хиймэл дагуулын судалгааны ололт олон улсын тэргүүний түвшинд ойртсон буюу хүрч очоод байна. Ард түмний аж байдал улам сайжрав. Хүн амын соёлын хэмжээ дээшилж, бүрэн бус, бүрэп дунд болон дээд, тусгай мэргэжлийн боловсролтой хүмүүсийн тоо өслөө. 1990 оны


1332 байдлаар 10000 хүн тутамд ногдох дээд, тусгай мэргэжилтэй хүмүүсийн 142 болж өссөн байна. Эдийн засгийн системийн шинэчлэлд бодит ахиц олов. Долдугаар таван жилд эдийн засгийн системийн шинэчлэлийг хөдөө тосгоноос эхэлсэн. Үүнийг аажмаар өргөтгөн хотод шилжүүлснээр төлөвлөгөөт эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж, зах зээлийн зохицуулалтын үүрэг өсөв. Макро зохицуулалтад голдуу засаг захиргааны арга голлож байсан хуучин хэлбэрээс засаг захиргааны болон эдийн засгийн төрөл бүрийн хөшүүргийг хослуулан ашиглах хэлбэрт шилжинэ. Энэхүү зохих сорилт шалгалтыг туулсан юм гэж Жан Жунжин онцлон тэмдэглэв. 2009 оны 3-р сарын 24-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хэвлэлийн бага хурал БЭЭЖИН. Хятадын засгийн газрын тэргүүн Ли Пэи Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы дунд зориулж хэвлэлийн бага хүрал хийв. Тэр улс орны дотоод байдлын тухай ярихдаа, 1991-1995 оны наймдугаар таван жилийн төлөвлөгөө, 2000 он хүртэлх хугацааид тус орны ннйгэм-эдийн засгийг хөгжүүлэх программыг амьдралд хэрэгжүүлэх нь Хятадын эдийн засгийн шинэчдллийг амжилттай хийх үндсэн баталгаа юм гэж тэмдэглэв. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил Хятадын дотоод байдал аль хэр тогтвортой байхаас ихээхзн шалтгаална гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд тэмдэглээ. Хятадын одоогийн удирдлага тогтвортой байгаа бөгөөд тулгарч буй бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэж Ли Пэн мэдэгдэв. “Бид ХКН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал дээр нөхөр Дэи Сяопиний боловсруулсан чиг бодлогыг үргэлжлүүлнэ. Дэн Сяопиний бүтээлүүд нь Мао Зедуны үзэл санааг үргэлжлүүлж байгаа бөгөөд бидний ажилд чиглүүлэх зарчим хэвээр байна” гэж тэр хэлэв. 2010 оны 4-р сарын 13-ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). Хятадын судалгаа, БНХАУ – тай харилцах зарим асуудал Манай орны гадаад харилцаа, худалаа арилжааг өргөжүүлэх, цаашилбал, үндэстний аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал асуудлыг тунгаан шийдвэрлэхэд өмнөд их хөрштэй харилуаагаа хэрхэн зохицуулахаас нэлээд зүйл хамаарах нь тодорхой. Энэ харилцаа дан ганц биднээс төдийгү дэлхийн бодлогод зохих нөлөө үүрэг бүхий БНХАУ – ын дотоод улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, гадаад бодлогын чиг шугам, үйл ажиллагаа, түүний дотор манай улсын талаар баримталдаг чиг бодлогоос нь мөн адил хамааралтай. Улс орон маань зах зээлд шилжин, нээлттэй эдийн засгийн бодлого явуулж буй өнөө үед БНХАУ- тай сайн хөршийн найрсаг харилцааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, ер нь Хятад судлал, судалгааны зорилго чиглэл ихээхэн өргөн хүрээтэй, тэр чигээрээ ч бодт үйл


1333 хэрэгт өгөөж, ач холбогдолтой нь хэнд ч мэдээж зүйл. Харамсалтай нь өнөөгийн шатанд манай хятад судлалд суурь судалгаан учир дутагдалтай% түүнийг эрхлэгч байгуулагуудын уялдаа холбоо муу, судалгааны ажил урсгалаар үеийн аясыг дагах шинжтэй байна. Манайд хятад судлалын уламжлал огт байгаагүй бш билээ. Монголчууд төр улсаа төвхнүүлсэн эрт дээр цагаам янагш дундад улстай хаяа хатавч нийлж он удаан жил аж төрөхдөө хятадын уламжлалт бодлого, хүний олонд автахгүй тэгсэн мөртлөө хөрш байж туурга тусгаар тогтнож ирсэн нь ахмад үе маань төрийн өвөрмөц бодлого хэрэгжүүлж ирсний ач буян биз ээ. Харин манай орчин үеийн түүхийн тодорхой цаг үе, нөхцөл байдлын улмаас хятад судлал, суурь судалгааны чиглэл, зорилгод доголдол гажуудал гарч байжээ. Үүнд” 1949 онд БНХАУ байгуулагдаж, манай хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагаа, итгэлцлийн шинэ үе эхэлж хятадын судалгааг илээр, бүхий л салбар, чиглэлээр явуулах, үр өгөөжийг даашлүүлэх таатй нөхцөл бүрдсэн билээ. Гэтэл энэ үеэс харилцаа хамтын ажиллагааны өдөр тутмын үйл хэргийг идэвжүүлэхэд илүү анхаарал тавих хандлага давамгайлсан, нөгөө талаар БНХАУ – тай байгуулсан найрамдлын гэрээ, хятадын удирдлага, бодлогод хэт найдаж “Хятадыг судлаад байх юу байх вэ, найрамдалт харилцаа хөгжихөд бүх зүйл тодорхой” гэсэн итгэлд автсан зэрэг олон шалтгаанаас хятадын судалгааг сулруулжээ. Үүний улсмаас хятадын түүх, уламжлалт төрийн бодлого, сэтгэлзүй, хятадаас монголын талар явуулж ирсэн бодлогыг үндэсний эрх ашгийн үүднээс судлан дүрслэх, хоосон магтах зэрэг өрөөсгөл хандлага газар авчээ. Монгол, хятадын харилцаанд бэрхшээл түвэг, үл итгэцлийн ан цав гарч эхэлсэн 1960 – аад оны эхэн үед хоёр орны харилцаа, БНХАУ – ын гадаад бодлогын асуудлаар хэт нэг талыг барьсан өрөөсгөл байр суурь баримтлах хандлага их хүчтэй болжээ. Цаашдаа БНМАУ, БНХАУ – ын харилцаа муудаж зогсонги байдалд орсон үед олонхи социалист орны нэгэн адилаар хятадын судалгаа, БНХАУ – тай харилцах чиг шугамд үзэл суртал, сөрөг суртөл нэвтрүүлэг хүчтэй нэвтэрсэн нь хятад судлалын зорилго чиглэлийг хэт нэг тал руу хэлбийлгэхэд хүргэсэн юм. Энэ үеэс хятадын бодлого, байдлын талаархи бодитой, суурь судалгаа мөн о орхигдож бүхнийг үзэл суртал, сөрөг сурталчилгаанд захируулан тайлбарлах, шүүмжлэх өрөөсгөл хандлага, чиглэл голллох болсон байна. 1970 – аад оны үеэс тэр нь бүр хавтгайрч хятад судлал гэдгийг зөвхөн хятадын дотоод Үнэн сонин. 1990.3.15 №51 (17837) Хятадын хүн ам БЭЭЖИН. Хятад улсын эх газрын хэсэгт одоо нэг тэрбум 111 сая 910 мянган хүн амьдарч байна гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Хятадын нийт хүн амын 80 гаруй хувь нь хөдөө нутагт амьдарч байна. Тус оронд 350 сая гаруй хуүхэд, 60-аас дээш насны 91 сая хөгшид байна. Одоо Хятадад жилд 20 сая гаруй хүүхэд төрж байгаа бөгөөд хүн амын жилийн цэвэр өсөлт 15 сая гаруй байгаа нь Голландын


1334 хүн амтай тэнцүү буюу Синганы хүн амаас 3 дахин олон байна. Хоногт дунджаар 5 мянган хүүхэд, минутад 40 хүүхэд төрж байна. 2011 оны 4-р сарын 19 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). Ерөнхий сайдтай уулзав БЭЭЖИН. “Зарим орон Хятадад шахалт үзүүлсээр байгаа боловч, бид хэзээ ч аливаа шахалтад бууж өгөхгүй, зарчмаасаа ч няцахгүй” гэж өчигдөр өглөө Бүгд Найрамдах Фижи Улсын ерөнхий сайд Рату Камисесе Маратай уулзсан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн еренхий сайд Ли Пэн мэдэгдэв. Энх тайван, хөгжил нь орчин үеийи үндсэн хоёр хандлага мөн боловч манай дэлхийд хүчээр түрээ барих, жанжлах бодлого бас байсаар байна гэж Хятадын ерөнхий сайд хэлэв. Умард, өмнөдийн ялгаа нэмэгдэж, шинэ тулгар хөгжиж байгаа орнууд шахалт, бэрхшээлтэй тулгарч байхад Хятад улс төр, эдийн засаг, нийгмийи талаар тогтвортой боллоо. Манай орны өмнө түр зуурын бэрхшээл, асуудал тулгарч байгаа боловч бид тэдгээрийг гэтлэн давах чадвартаа бүрэн итгэж байна гэж Ли Пэн мэдэгдэв. 2012 оны 4-р сарын 21-ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). Бага хурал нээгдлээ БЭЭЖИН. Өчигдөр энд БНХАУ-ын дарга Ян Шанкунь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн 20 дугаар бага хурлын нээлт дээр үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үндэсний эдийн засагт хөдөө аж ахуй зонхилох байдалтай учраас энэ салбарын харилцан ажиллагаа бүс нутгийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох ёстой. Ази, Номхон далайн бүс нутгийн хоршооллын байгууллагуудын одоогийн харилцан ажиллагаа тийм хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэгч гүүрийн үүрэг гүйцэтгэж, харин Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ үйл явцад улам их хувь нэмэр оруулах ёстой хэмээн үзэж байна гэж мэдэгдэв. Дараа нь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Эдвард Саоума үг хэлэхдээ Ази, Номхон далайн бүс нутагт хүнсний таримлын үйлдвэрлэлийн ерөнхий байдал сайжирч, 1990 оны ургацын төлөв байдал сайн байна гэж тэмдэглэв. Гэвч энэ бүс нутгийн өлөн зэлмүүр хооллох, хүрээлэн байгаа орчин муудах ноцтой асуудлууд бас л байгааг тэр анхааруулав. Тэр цааш нъ хэлэхдээ, “хүйтэн дайн” төгсөж, зэвсэг хураах тодорхой арга хэмжээ авч байгаа нь эд материалын нөөцийг ихээхэн арилгаж хэмнэхэд хүргэнэ. Тийм учраас суларсан хөрөнгийн ихээхэн хэсгийг хөгжил, тусламжийн зорилгод эориулахын тулд их гүрний удирдагчид цэцэн ухаан зарж, харин гурав дахь ертөнцийн орнууд хийгээд олон улсын байгууллагууд өөр өөрийн программ төслүүдийг санхүүжүүлэхэд фондуудыг илүү хялбар ашиглах боломж олж авна гэсэн найдвар байна. Энэ нь эдийн засгийн түргэн өсөлтийг хангах боломж олгоно гэж тэмдэглэв.


1335 Хоёр жилд нэг удаа болдог Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүс нутгийн бага хурал Бээжинд анх удаа болж байна. Одоогийн 20 дугаар бага хуралд НҮБ-ын энэ төрөлжсөн байгууллагад ордог Ази, Номхон далайн бүс нутгийн 32 улс оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн үндэсний хөгжил, ард түмний сайн сайхан байдлыг хангах чухал хүчин зүйл болсон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд бага хурал анхаарлаа төвлөрүүлж байна. Бас чуулга уулзалтад оролцогчид 199-ээд онд биотехнологийг хөгжүүлэх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудал, бүс нутгийн хүнсний асуудлыг хэлэлцэх бодолтой байна. 1990 оны 4-р сарын 25-ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). Хамтарч Монголд тусална АНУ, Хятад хоёр Монгол хүнсний яаралтай тусламж үзүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт Бээжинд гарын үсэг зурав. Хурааж авсан ургацын байдал туйлын таагүй байгаагийн улмаас хүн амын хүнсний бүтээгдэхүүнээр хангахад ихээхэн бэрхшээл тулгараад байгаа. БНМАУ-д баримт бичгийн дагуу АНУ 30 мянган тонн үр тариа нийлүүлэх юм. Хятад улс өөрийн агуулахад байгаа үр тарианы нөөцөөсөө БНМАУ-д төмөр замаар илгээх бөгөөд АНУ далайн замаар Хятадад үр тариа нөхөн нийлүүлэх юм. Дэлхийн хүнсний программын хүрээнд ийм хэлэлцээр байгуулав. Энэ ажиллагаа нь тэтгэмжийн гинжтэй юм гэж “Чайна деали” сонин мэдээлэв. 2013 оны 5 -р сарын 2 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Их хурал БЭЭЖИН. Даваа гаригт Хятадын нийслэлд нээгдсэн дэлхийн уул уурхайн XIV их хурлын үеэр дэлхийн уул уурхайн олборлох аж үйлдвэрийн хөгжлийн хандлага. Хэтийн төлөвийг хэлэлцэнэ. Таван өдөр үргэлжлэх энэ их хуралд дэлхийн 50 гаруй орон, бүс нутгийн салбарын үйлдвэрийн удирдагч, мэргэжилтэн, эрдэмтэн 3700 гаруй хүн оролцож байна. Хятадын зохион байгуулах хорооны дарга Хун Гэ их хурлыг нээж хэлэхдээ, хоёр зууны зааг дээр янз бүрийн оронд уул уурхайн аж үйлдвэр шинэ, шинэ асуудалгай тулгарч байна. Эрдсийн нөөцийг шннжлэн судлах ажил түвэгтэй болж байгаагийн зэрэгцээгээр, ядмаг эрдсийн орд газрыг боловсруулах зорилт чухлаар тавигдаж байна гэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн чуулга уулзалтад оролцогчдын өмнө үг хэлэхдээ, “Энэ их хурал Хятадын уурхайчид, геологичдод бусад орны мэргэжил нэгтнүүдээсэз суралцах сайхан боломж олгож байна” гэж тэмдэглэв. 2014 оны 5-р сарын 17 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Эрдэм шинжилгээний бага хурал БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулсны, ойг манай оронд өргөн тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд хоёр орны гэрээний ойд зориулан


1336 найрамдлын уулзалт үдэшлэг зохиож, Хятад киноны өдрүүд болж байна. Гэрээний ойд зориулсан эрдэм шиижилгээний бага хурал саяхан энх тайван, найрамдлын ордонд боллоо. Бага хурлаар “БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслах тухай Гэрээ ба Монгол” “Хятадын харилцааны өнөөгийн байдал”, “МАХН, ХКН-ын харилцаа (1921-1990 он)”, “Монгол-Хятадын харилцаа (1949-1959 он)”, “БНХАУ-ын шинэтгэлийн бодлогын үр дүн, туршлага” гэсэн илтгэлүүд хэлэлцлээ. Манай хоёр хөрш орны харилцааг энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр хөгжүүлэхэд уг гэрээ чухал үүрэг гүйцэтгэлээ. Гэрээ өнөөдөр манай хоёр ард түмний амин чухал эрх ашигт бүрэн нийцэж байгаа төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг, дэлхий дахины байдалд нааштай нөлөө үзүүлж байна. Хоёр орны харилцаа түүхэн тодорхой нөхцөлийн уршгаар ямагт дардан замаар хөгжсөнгүй, Гэвч өнөөдөр хоёр талын хамтарсан хүч чармайлтын ачаар манай харилцаа бүран хэвийн болон хөгжиж байна. Ялангуяа БНХАУ-ын дарга Ян Шанкуний урилгаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат саяхан найрамдалт Хятад оронд албан ёсны найрсаг айлчлал хийж зохих баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээлээ гэж үг хэлэгсэд онцлон тэмдэглэв, Манай хоёр орон, МАХН, ХКН-ын харилцааны түүхэнд хамаарах нэлээд баримтыг илтгэл тавигсад гаргаж дурдсан нь ихээхэн сонирхол татлаа. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь хуралд баяр хүргээд, Монголын ард түмэнд шинэчлэлт, өөрчлөлтийнхөө үйлсэд амжилт олохын ерөөл дэвшүүлэв. Үнэн сонин. 1991.5.30 №128 (17658) Байдал тогтвортой боллоо БЭЭЖИН. Хятадын Улс төрийн байдал нэлээд тааламжтай чиглэлээр өрнөж, тус оронд нийгмийн хэв журам түргэн хэвийн болж, Бээжин, Лхас хотод онц байдлыг цуцаллаа. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн улс төрийн судалгааны хэлтсийн эрхлэгч Юань Му Японы радио телевизийн Эн-Эйч Кэй компанийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгдэв. “Хувьсгалын эсэргүү үймээннйг дарсны дараа өнгөрсн онд сонгогдсон удирдах шинэ хамтлагийг ард түмэн дэмжиж байгаагийн дүнд” улс төрийн байдал тогтвортой боллоо гэж засгийн газрын төлөөлөгч тэмдэглэв. Одоо хэрэгжүүлж байгаа бодлого нь 70- аад оны сүүлчээр ХКН-ын Төв Хорооны санаачилсан чиг шугамын үргэлжлэл юм. Улс төрийн үндсэн заалтууд өөрчлөгдөөгүй учир ард түмэн сэтгэл санааны талаар тайван байна. Хүн амийн дийлэнх олонхи нь эмх замбараагүй байдал биш, харин тогтвортой байдлыг хүсч, Хятад улс сонгон авсан замаараа урагшилна хэмээн найдаж байна гэж тэр хэлэв. Хятадын нийгэм, улс төрийн байгууллын үзэл баримтлалын асуудлын тухай БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн төлөөлөгч ярихдаа, социалист байгуулал нь ардчилалтай салшгүй холбоотой юм гэж тэмдэглэв. Гэхдээ Хятадын социализм нь шинэ тулгар бөгөөд


1337 социалист ардчиллыг хэрэгжүүлэх механизм бас бүрэн төлөвшөөгүй байна гэж тэр тэмдэглэв. ХКН-ын удирдлагаар ардын төлөөлөгчдийн хурлын систем, түүнчлэн олон намын хамтын ажиллагаа, улс төрийн зөвлөлдөөний системийг боловсронгуй болгож. Тус орны улс төр, нийгмийн амьдралд өргөн олныг идэвхтэй оролцуулах нь ардчиллыг бэхжүүлэх гол чиглэл юм гэж тэр онцлон тэмдэглэв. Зарим хүн ардчиллын далбаан дор нийгмийн хэв журам, улс орны ардчилсан, хууль цаазат үндсийг бусниулахаар санаархаж байна. Гэвч Хятад улс ардчилсан системийг алхам алхмаар, аажмаар тогтоох хөдөлбөргүй бодлого баримталж байна гэж Юань Му хэлэв. 2015 оны 6 -р сарын 12-ны өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ). Анхны атомын цахилгаан станц БЭЭЖИН. Хятадад анхных болох гурван зуун мянган киловат цагийн хүч чадалтай Циньшаний атомын цахилгаан станц ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орно гэж хотын цөмийн эрчим хүчний газрын төлөөлөгчийн үгийг эш татан “Шанхай Фокус” сонинд мэдээлэв. Тоног төхөөрөмжийг турших явцад урьдаас мэдэгдээгүй ямар нэг юм тохиолдохгуй бол үндэсний анхны атомын цахилгаан станц төлөвлөсөн хугацаанаас гурван сарын өмнө гүйдлээ өгч эхэлнэ гэж сонинд бичжээ. Жэзяа мужийн Циньшань уулын бэлд барьсан атомын цахилгаан станцыг барихад нийтдээ 1,2 тэрбум юань (255 сая доллар) төсөвлөсөн байна. 2016 оны 6-р сарын 12-ны өдрийн мэдээ. 4-р нүүр .(МОНЦАМЭ). Цомхтгож байна Хятадын засгийн газар тус орны яамд албан газруудын захиргааны ажилтнуудын орон тоог үлэмжхэн цомхотгох шийдвэр гаргав. Энэ онд армийн түшмэлүүдийн тоо 160 мянгаар хорогдох бөгөөд цаашид нэмэхгүй гэж “Жэньминь жабао” сонины өчигдрийн дугаарт мэдээлжээ. Төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн зохицуулалттай хослох нөхцөлд засгийн газрын аппаратын шинэтгэлийн гол чиглэл нь захиргааны болон аж ахуйн үүргийг зааглах явдал мөн. Засгийн газрын аппаратын бүтцийг шинэчлэхийн зэрэгцээ албан хаагчдын цалингийн системийг шинэчлэх болно гэж Бээжинд болсон зөвлөгөөн дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн тэмдэглэжээ. 2017 оны 6-р сарын 16-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хятадад: Бээжин. Монголын ардын Арми байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Хэбэй мужийн Жалбей хошууны ардын засгийн газрын удирдлага гуравдугаар сарын 15-ны өдөр зөвлөлт, монголын амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөв. “Фашизмын эсрэг дайнд


1338 эрэлхэг баатарлагаар амь эрсэдсэн МАА-ийн дайчдын хосгүй гавьяа үүрд мөнх” гэж цэцгийн туузан дээр бичсэн байв гэж Синхуа хороо уламжлав. 2018 оны 6-р сарын 16-ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хөх хотынхон /аян замын тэмдэглэл/ Хөх хот нь Өвөрмонголын өөртөө засах орон (ӨМӨЗО)-ны баруун хэсэг, Далан харуулын өвөрт оршдог. Явуул суугуул нийлсэн сая гаруй иргэдтэй. Төвдөө монгол, хятад уран барилгын цогцолбор сүндэрлэсэн. Захдаа сууц агуулахаараа хашаалан үр хүүхдээрээ бөөн суух, бөөр бөөрөө дэрлэн айлссан хятад төрхийн шинэ хороолол бүхий хот юм байиа. Оршин суугчдын гурав хүрэхтэй үгүйтэй хувь нь Монголчууд тул Хөх хотын хорооллын төрх хятаджуу байх нь зүй биз. Хөх хот бол Ширээт сум, Таван суваргат сүм. Дэмчигдонровын орд хүрээ гэх мэт түүх дурсгалын олон газруудтай юм. Жилдээ нэг хоёр хурал хурдаг сүмүүд нь бусад үед үзмэр музей гэлтэй харагдана. Ер нь Өвөрмонголчууд шарын шашинг, өнөөгийн бидэн шиг шагшин шуугихгүй. Харин монголчуудын эр зориг, ид хавыг гундаан, Манжийн хүлцэнгүй боол болгож, үйлдвэрлэх хүчний хөгжлийг саатуулсан буруутнаар үзэх амой. Сургуулийн дунд насны хүүхдүудээс өвгөд хөгшдөө хүртэл энэ хотынхон цөмөөрөө л дугуйгаар алба амь арилжаа наймаагаа залгуулах гол хөсөг нь болж байна. Хот маягийн 17-18 насны охидууд унадаг дугуйныхаа ар тэвшин дээрх шилэн хоргон дотроо найм есөн түмпэнтэй дарсан ногоо тээн зарж буй харагдахад арай ахмад насны эмэгтэйчүүд унадаг дутуйныхаа тэр тэвшин дээрх битүү хоргон дотроо авсаархан гар зуух байрлуулан галдаж, зузаан ширмэн хавхаг дээр нь нэгэн төрлийн өндгөн шаврай хийн зарж үзэгдэнэ. Тэр бүхнийг харахад бид гэдэг улс авч унах бэл, хөдөлгөх шатахуун, тосгүй мөртлөө автомашин гэлцэн, хотын байгаль орчинд халгүй, хямд төсөр ажил алба заруулахад нэн тохиромжтой унадаг дугуй мэтхэнийг эс анзаарнам уу гэлтэй. Ихэнх нь унадаг дугуйтай болоод ч тэр үү, бараг гудамж болгонд унадаг дугуйны хөнгөн гэмтлийг засах хямдхан үйлчилгээний дугуй засварчид багаж хэрэгслээ дэлгэчихсэн сууж харагдана. Бид ч унадаг дугуйтай зорчигчдыи хөдөлгөөнийг хотын дүрмэнд тодруулж гудамж талбайд дугуй тавих. Байрлуулах газруудыг бий болгон журамлаж, замыг шннээр тавих буюу өргөтгөхдөө дугуйтай зорчигсдын аюулгүй байдлыг алсдаа хамт бодолцвол илүүдэхгүй мэт санагдана. Хот нийтээрээ унадаг дугуйгаар зорчвол манайх буурайхан эдийн засагтай орон ядахдаа дулааны улирал автобус троллейбус, тэдгээрийн сэлбэг, шатахуун, эрчим хүчний хомсдолоос түр ч гэсэн салахсан Хорооллын айлуудын байрлал нь дундаа юм хатаах, дугуй тавих төдий чинээ талбайтай, эцэг, хүүхдүүдийн байр агуулахаар шивээлэн барьсан. Жорлон, муу усны нүхгүй, гурав гурваар айлсан хоорондоо дугуйтан хүн зорох төдий нарийн гудамжтай, хоёр талаараа машин тэрэг явах гудамжтай, хэрэмнүүд гэлтэй юм. Иймэрхүү жар далаад айл дундаа эрэгтэй эмэгтэй нийтийн жорлон, муу усны цооног, хуурай хогны цэгтэй байх ажээ. Ажиглахад хуурай хогийг нь ялган авч хог хаягдалд худалддаг, жорлонгийн нь өтгөнийг нь газар бордохоор авдаг илжиг, луус хослосон тэрэгчид байдаг бололтой. Нэг дэвшилттэй юм


1339 нь хорооллын айлууд амны хүйтэн усны төвийн шугамтай холбогдон тоолууртай болсон байна. Хорооллын айлуудын бэлтэй, материалтай нь агуулахаан цөөлөх хөлслөх илүү сууц барьж үзэгдэх юм. Дээд дунд зиндааныхан голцуу суудаг улсын төвлөрсөн орон сууцууд нь жижгэвтэр өрөөтэй чулуун шалтай, айл бүр гаднаа агуулах, пинтэй харагдана. Төвлөрсөн сууцны айлуудын ихэнхи нь шатдаг хийн шугамтай холбоостой, хотын захын хорооллынхны гал тогоо нь цэнэглэсэн бортоготой шатдаг хийн зуухтай харагдана. Цахилгаан зуухны царай харан дөмбийж суудаг нүүрс, газрын тосоо нэрвэл бас ч түүхий эдтэй манайх шиг оронд харин тэднийх шиг бортоготой цэнэглэсэн шатдаг хийн зуухтай болбол цаг, эрчим хүчинд мөн хэмнэлттэй еэ. Хөх хотынхон чөлөө цагийнхаа нэлээдийг олон төрөл, амт шимттэй хоол ундаа хийж идэхдээ зарах амой. Тиймээс ч үдийн завсарлагаа нь тэнд 2,5 цаг үргэлжилнэ. Хоолоо ихэвчлэн огцом гал дээр ширмэн жалавчинд шарж, чанаж бэлдэх юм. Олон төрлийн ногоо, буурцаг, гурилаар мах багахан оруулаад, дөрвөөс таван таваг хуурсан шарсан, жигнэсэн будаа, чанасан мянтуузтай хачирлан иднэ. Ургамлын тосонд жууцай, бууцай, сонгино, буурцаг, байцааг шарж өргөст хэмх, улаан лоолийг түүхийгээр хүнсэнд хэрэглэх нь нийтийн заншил тул тэдгээрийг тариалан, үүргээр худалдах нь газар сайгүй дайралдана. Манайхан хэрэв ажил голохгүй болоод юмааар юм хийж сурвал ажилгүйдлын зовлонг эс амсан, өөрсдийн идэхийг өөрсдөө аргалан, өргөн олныхоо хоол ундны нөөцөнд ихээхэн нэмэр болохсон. Хөх хотынхон Хятадууд туйлын ажилсаг, хэсэг бүлгээрээ, хийх байхаа олж ядан ноцолдож явдаг манайхны хөвгүүд охидын насныхан л гэхэд хичээл номоосоо ирүүт л бага цай оочиж ширхэг мантуу идэв үү, үгүй юу шавар зуурч, туйпуу зөөлцөн байшин барилцах, эсвэл ногоо цагаа тарихад тусалж харагдана. Зарим нь хог ялган хаягдалд тушаах буюу эсвэл гэр орныхоо арилжаа наймааны ажилд нь дэм болж үзэгдэнэ. Хөх хотынхон эрүүл мэндээ хоол унд, хувцас хунар, ажил төрөл шигээ дээдлэн эрхэмлэх юм. Хиймэл толгод хийж, нуур цөөрөм, гол горхи байгуулсан “Мандхай” цэцэрлэгээр нэгэн өглөө ороход цэцэрлэгийн гадна хэдэн зуун унадаг дугуй тавиастай касс нь аль хэдийнээ ажиллачихсан, хүмүүс цэцэрлэгт дүүрсэн байлаа. Залуучууд агаарын шүхэрт бөмбөг, гар бөмбөг тоглон, дунд ахимаг насныхан нь бүжгийн талбайд соронзон бичлэгийн чангаруулсан аянд бүжиглэцгээж, өндөр настангууд нь иогийн болон хийн дасгал хийнэ. Дуурийн дуучид, хүмүүсийн сэлүүхэнд хоолойн дасгал давтан, сэлэмт бүжигчид хятадын эртний бүжгийн дэг жаягийг сургуулилна. Бишгүүр, цангийн дуу хангинах зүг уруу очвол хэдэн хөгжимчин дуучид эртний хятадын сонгодог дуурь сургуулилж байлаа. Хиймэл уулын баримал цохионоос усан хүрхрээ буун, хүмүүс уулын орой дахь сүм хийдийн сүүдрэвчээс хаяа тэлэн, утаанд умбаа Хөх хотоо харцгаах юм. Цэцэглэн буй гүйлс модны цагаан, ягаан, цэцэгт хүрээлэнг өнгөрөн, голын эрэг дээрх модонд ойртоход шувууд шулганалдав. Харвал болжмор, тоть мэт нэрийг нь тэр бүрийг эс мэдэх шувууд модны мөчрөөс дүүжлээстэй торондоо шаагицгаан эзэд нь болтой хөгшид дэргэд нь хуучлан зогсов.


1340 Энэ бол Хөх хотынхны ажлын ерийн нэгэн өдрийн өглөөний нар гарах үе байлаа. Инэгэхэд бид маань эрүүл явах, бага алжаахын учрыг хэр зэрэг мэддэг билэ дээ. Богинохон хугацаанд эдийн засгийнхаа хүндийг гэтлэн хөгжлийнхөө хэтийн аянд гарсан БНХАУ буюу түүний нэгэн бие ӨМӨЗО-ны дэвшил дэгжлийг бэлгэдэгч урагшаа харан цовхроо цагаан хүлгийн хөшөө Хөх хотын төмөр замын төв өртөөний үүдний баганат өндөрлөгт буюу Төв музейн оройд гялалзах нь өөдлөх айлын өнгийг өгүүлмүй. Алба аминыхаа ажилд гар хумхидаггүй нь ч өнгө алаглан өрөгдсөн эр бараа, идэш уушны элбэгээс харагдмуй. Энэ нь өрөөл бусдын хөдөлмөрийн өгөөжөөр хөлжиж, өдөр хоног төөрүүлэх гэсэн зарим нэгэнд мундахгүй сургамж бололтой. Хаа ч архи дарс, шар айраг алаглан өрөөстэй байдаг зоогийн газруудын алинд ч согтуу хүн тааралдсангүй. Хятадын эрэгтэйчүүд нь тамхи татах юм. Харин эмэгтэйчүүд тамхи татахыг харъя гэвэл Гонконг, Тайваны кино үзэхдэг шиг. Мөн Хятад орон, эцэг эх, эр нөхрөө хүндлэх хормойн элдэв бузрыг цээрлэх эртний ёсоо сахихаараа өрнөдийнхнөөс эрс ялгагдмой. Үнэн сонин. 1991.7.3 №90 (17916) Сэтгүүлч Г.Сосор Монголчууд Бээжинд Синьхуа хороо мэдээлсэн нь Бээжин хотын “Готай” зочид буудалд Монголын мянга дахь зочныг хүлээн авч үйлчлэв. Мянга дахь зочин болсон Монголын нисэгчид мянган юаны үнэ бүхий дурсгалын зүйл өгсөн байна. Уг ёслолд БНМАУ-аас БНХАУд суугаа элчин сайд Х.Олзвой оролцов. Хятадын хөрөнгө оруулалтын пүүсийн харьяа “Готай”изочид буудалд Монголоос ирсэн зочид голдуу байрладаг юм Үнэн сонин. 1991.7.04 №91 (17917) Их ойн өмнө Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан баярын хурал өчигдөр боллоо. Баярын хурлыг Улаанбаатар, хотын Ардын Хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааны дарга Л.Энэбиш үг хэлж нээхзд хөгжимд БНМАУ-ын төрийн дуулал эгшиглэв. БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат “Монголын ард түмний сүр хүч, сүлд хийморь еөдрөг байг” илтгэл тавив. Баярын хуралд ЗХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцлоо. Дараа нь урлагийн авьяастнуудын концерт тоглов. БНМАУ-ЫН Ерөнхийлөгч, Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Батлан хамгаалах яам, Монголын ардын армийн улс төр хүмүүжлийн газар, МАХН-ын Төв Улаанбаатар хотын намын хороо, зөвлөлтийн төр засгийн төлөөлөгчид, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид, БНМАУ дахь дипломат төлөөлөгчийн газар, БНЭУ-ын Засгийн газар, ард түмэн, Улаанбаатар хотын Ардын хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаа, хөдөрмөрчдийн төлөөлөгчид МЗНН –ын Төв Зөвлөлөөс их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.


1341 Монгол орны ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр ёслолын ажиллагаанд оролцохоор ЗСБНХУ-ыг ерөнхий сайдбн орлогч Б.Ф.Рахимовда тэргүүтэй ЗХУ-ын төр, засгин төлөөлөгчид, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Чэнь Жюньшэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид ирлээ. МАХН-ын Төв хорооны дарга Ө.Даш-Ёндон Монгол ардын хувьсгаоын 70 жилийн ойн баяр ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн ЗСБНХУ-н ерөнхий сайдын орлогч Б.Ф.Рахимова тэргүүтэй ЗХУ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Чэнь Жюньшэн тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1991.7.11 №92 (17920) БНХАУ – ын дарга Ян Шанкунь хүрэлцэн ирэв. БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар БНХАУ-ын дарга Ян Шанкунь манай оронд албан ёсны, найрсаг айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Хоёр орны төрийн далбаа мандуулсан Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбат, дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж, болон албаны бусад хүн нөхөр Ян Шанкунийг угтав. Нөхөр П.Очирбат, Ян Шанкунь нар хүндэт харуулын зүг очиход харуулын захирал айлтгал өргөв. БНХАУ, БНМАУ-ын төрийн дуулал хөгжимд эгшиглэн их буугаар 21 удаа ёслолын буудлага хийж хүндэтгэлгэв. Тэд хүндэт харуулын тугийн өмнө очиж ёслон харуулын өмнүүр явж, мэндлэв. Мөн нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн урдуур явж мэндчлэхэд тэд манай оронд тавтай морилохыг ерөөж байлаа. Үнэн сонин. 1991.8.27 №111 (17949) Мягмар БНХАУ–ын дарга Ян Шанкунь албан ёсны, найрсаг айлчлалаар манай оронд Уулзаж ярилцав БНМАУ–ын ерөнхийлөгч П.Очирбат өөрийнх нь урилгаар манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийж буй БНХАУ–ын дарга Ян Шанкуньтай Төрийн хүндэтгэлийн өргөөнд уулзан найрсаг ярилцав. Ян Шанкуньд бараалхав БНМАУ–ын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БНХАУ–ын дарга Ян Шанкуньд БНМАУ–ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж хүндэт зочны буудалласан Их Тэнгэрийн амны харшид очиж бараалхан, найрсгаар ярилцав. Цэцэг өргөлөө БНХАУ-ын дарга Ян Шанкунь дагалдан яваа хүмүүсийнхээ хамт манай төр, засгийг үндэслэн байгуулагч Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. П.Очирбат, Ян Шанкунь нар хэлэлцээ хийв БНХАУ–ын Ерөнхийлөгч П.Очирбат, БНХАУ–ын дарга Ян Шанкунь Төрийн ордонд хэлэлцээр хийв. Хэлэлцээн дээр БНХАУ–ын дарга Ян Шанкунь хоёр орны найрамдалт харилцаа, ялангуяа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаагаа тэмдэглэв. БНМАУ нь


1342 БНХАУ–ын тусгаар тогтнол, бүрэн өрхийг үргэлж хүндэтгэж үздэг улс гэдгийг онцлон хэлэв. Нөхөр Ян Шанкунь БНХАУ социалист бүтээн байгуулалт, шинэчлэлийн зам дээр зогсч байгааг тэмдэглэж, өөрийн засгийн зарим бэрхшээл тулгарч, тухайлбал энэ зуны гамшигт үерийн учруулсан хор хохирлын тухай тодорхой баримт дурдаж, байдал хэдий ийм байгаа ч Монголд эдийн засгийн талаар боломжийн хэрээр тусална гэв. Зарим жижиг, дунд үйлдвэрийг байгуулахад Монголын талд 50 сая юанийн хүүгүй зээл олгоход нарын үсэг зурж, монголын ард түмэнд Хятадын ард түмний сэтгэлийг илэрхийлэхийн тулд тодорхой нэрийн хүнсний болон зарим барааг бэлэглэх болно гэлээ. Хоёр орны цаашдын хамтын ажиллагааны асуудлыг Ерөнхийлөгч хөндөж ярихдаа бид харилцан ашигтай байх зарчмыг үндсэн дээр төмрийн хүдэр олборлон ашиглах, жижиг, дунд үйлдвэр, зам харилцаа хөгжүүлэхэд хамтран ажиллах нь зүйтэй гэж боддог. Мөн гаалын тарифыг хөнгөлөх асуудал харилцан ярилцан шийдвэрлэх, Азийн орнууд руу БНХАУ–аар дайран нисэх агаарын зам нээхэд анхаарал тавьж туслахыг санал болгож байна. Түүнчлэн БНМАУ Азийн авто замын олон улсын сүлжээнд нэгдсэн тул энэ хүрээнд Бээжин – Улаанбаатар замыг хөгжүүлэхийг санал болгоё гэлээ. Нөхөр Ян Шанкунь Ерөнхийлөгч П.Очирбатыг тааламжтай үедээ БНХАУ–д айлчлахыг урьсныг талархан хүлээж авав. Хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг байдалд боллоо Баримт Бичгүүдэд гарын үсэг зурав БНХАУ – ын дарга Ян Шанкунь албан ёсны найрсаг айлчлалын явцад хоёр тал засгийн газар хоорондын хэд хэдэн хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд. “Монгол улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай”, “Татварыг давхар оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай”, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай”, “БНХАУ – ын Засгийн газраас БНМАУ–ын Засгийн газарт зээл олгох тухай” БНХАУ–ын Засгийн хоорондын хэлэлцээрт болон “БНХАУ–аас БНМАУ–д олгосон зээлийн өрийн төлбөрийн хугацааг хойшлуулах тухай” солилцох захидалд тус тус гарын үсэг зурлаа. Зоог барилаа БНМАУ–ын Ерөнхийлөгч П.Очирбат өөрийн урилгаар албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БНХАУ–ын дарга Ян Шанкунийг хүндэтгэн Төрийн ордонд зоог барив Үнэн сонин. 1991.8.28 №112(17950) Малчин айлд зочлов БНХАУ-ын дарга Ян Шанкунь, түүнийг дагалдан яваа хүмүүс Зуунмод хотын баруун дүүрэгг орших Өндөр довын өргөн ногоон дэнжид намаржиж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумыц малчин Б.Баатарчулууны хот айлд өнөөдөр зочлов. Нөхөр Ян Шанкунийг БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбат албаны бусад хүн дагалдан явав. Төв аймгийн Ардын Хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааны дарга


1343 С.Гончиг Монголын уламжлалт заншлаар нөхөр Яи Шанкуньд мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадаг өргөн барьж, тавтай морилохыг урив. Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн жолооч, хувьдаа 200 толгой малтай С.Оросоо, тус аймгийн “Номт” хоршооллын мужаан Т.Эрдэнэбилэгийнх Б. Баатарчулууныхтай айлсан намаржиж байв. Хятадын эрхэм зочид энэ хот айлын амьдрал байдалтай танилцав. БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны малчдыи амьдрал байдалтай Монголын малчдын ахуй байдал ойролцоо байна гэж нөхөр Яи Шанкунь хэлэв. Бэсрэг наадам үзлээ Манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Ян Шанкунь, түүнийг дагалдан яваа хүмүүс Төв аймгийн нутагт болсон бэсрэг наадам үзэж сонирхов. Наэдам эхлэхийн өмнө нөхөр Ян Шанкунийг монгол гэрт урьж, БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбат түүнд монгол үндэсний дээл, малгай өмсгөн хүндэлж, дараа нь хурдан удмын их насны улаан хээр морь бэлэглэв. Энэ морь Төв аймгийн Сэргэлэн сумын малчин, улсын алдарт уяач “Монгол адуу” нийгэмлэгийн гишүүн Д. Сундуйн адуун сүргийн манлай юм. Монголын ардын уламжлалт эрийн гурван наадам болон үндэсний тоглоом шагайн харвааг хүндэт зочид ихэд сонирхлоо. БНМАУ-ын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга бэсрэг наадамд түрүүлсэн харваачид, түрүүлж үзүүрлэсэн бөх, айргийн тавд хурдалсан морьдын хүүхдүүдэд бэлэг гардуулав. Бэсрэг наадмын дараа БНХАУ-ын даргад хээрийн зоог барив. Үнэн сонин. 1991.8.29 №113 (17951) Пүрэв. (МОНЦАМЭ) Баяр хүргэв МАХН-ын Төв хорооны дарга Б.Ёндон БНХАУ байгуулагдсаны 42 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминьд баяр хүргэсэн цахилгаан утас илгээжээ. Үнэн сонин. 1991.10.1 №113 (17951) Пүрэв. Хятад – Монголын чингэлэгт тээвэр Тянжин хотоос Синьхуа хороо мэдээлэхдээ, Олон улсын чингэлэгт тээврийн тусгай галт тэрэг 12-р сарын 20-нд эндээс Монгол руу хөдлөв. Хятад Монголын чингэлэгт тусгай тээврээр Хятадын хойт нутгийн Тянжин боомтоос Монголын нийслэл Улаанбаатарт өнөө жил 1000 чингэлэг бараа хүргэнэ. Энэ бол Хятад-Монголын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ шат мөн гэж Тянжиний орон нутгийн захиргааны төлөөлөгч хэлжээ. Ёслолын ажиллагаа баасан гаригт болж Монголын элчин сайд Х.Олзвой, Монголын төмөр замын тээврийн төлөөлөгчид оролцов. Далайд гарцгүй Монгол улс, Хятадын далайн боомт Тянжинийг ашиглах хэлэлцээрийг Хятадтай байгуулсан юм. Үнэн сонин. 1991.12.26 №162 (18030)


1344 2019 оны “Үнэн” сонин Монгол-Хятад меморандумд гарын үсэг зурав Монгол, Хятад улс “Хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг даашид хөгжүүлэх” тухай меморандумд гарын үсэг зурав. “Жунгожибао” сонин мэдээлснийг үзвэл, БНМАУ- ын засгийн газрын шадар сайд Ч.Пүрэвдорж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлиин ерөнхий сайдын орлогч Тянь Зиюнь нарын уулзалтын үеэр ингэж тохиролцжээ. Тэд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх асуудал хэлэлцсэн байна. Эдийн засаг, худалдаа, техникийн талаар хамтран ажиллах Монгол-Хятадын хамтарсан комиссын хуралдааны хүрээнд болсон энэ хэлэлцээний үеэр Хятад улс энэ онд БНМАУ-д хөнгөн болон нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Монгол улс БНХАУ-аас таван нисэх онгоц худалдан авч, Хятад улс БНМАУ-аас жил бүр 50 мянган тонн зэсийн баяжмал авна. Хараа үзүүлэх барааг хатуу валютаар төлөх хоёр орны боломж хязгаарлагдмал байгаа асуудал, түүнчлэн Хятадын нутгийг дэмжин Монгол болон Зүүн Өмнад Азийн орнуудын хооронд тээврийн харилцаа тогтоох асуудал бас хэлэлцэв гэж сонинд тэмдэглэжээ. Үнэн сонин. 1992.1.23 №9 (18042) Өвөр Монгол гадаадын ертөнцөд нээлттэй болно. Бээжингээс Синьхуа хороо мэдээлэхдээ, Монгол болон тусгаар тогтсон улсуудын хамтын нөхөрлөлтэй хил залгадаг Өвөр Монголын өөртөө засах нутаг цаашдаа гадаад ертөнцөд нээлттэй байх болно гэж “Ардын өдрийн сонинд” мэдээлжээ. Бээжингийн тэр сонины мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард энэ бүс нутаг Монгол, Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөл болон Зүүн Европын орнуудтай 240 сая швейцар Франкийн худалдааны хэлэлцээр байгуулжээ. Өвөр Монгол өнгөрсөн жил хилийн худалдаанд импорт экспортийн аль алинд дээд хэмжээнд хүрчээ. Статистикийн мэдээнээс үзвэл импорт, экспорт түрүүчийн жилийнхээс 28 хувь, бартерын худалдаа 44,3 хувзар өсчээ. Өвөр Монгол далайн чанад долоон үйлдвэрийн газрыг нээжээ. Монгол, Орос, Зүүн Европын орнуудтай төмөр замаар худалдаа арилжаа хийж байна. Худалдааг өргөжүүлэхийн тулд Өвөр Монгол тээврийн тоног төхөөрөмжийг нэмэгдүулж байна. Өвөр Монголын нийслэл Хөх хөт, Монголын нийслэл Улаапбаатарын хооронд галт тэрэг явж байгаа бөгөөд хоёр хотын хооронд агаарын тээврээр мод үйлчилнэ. Төр засгийн газраас сайшааснаар өвөр Монголд байгалийн нөөц баялгаар арвин Хөлөнбуйр аймаг зэрэг олон газарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг хангана, Статестикийн хорооны мэдээлснээс үзвэл, гадаадын арван хоёр улс болсон бүс нутгаас энд 300 сая гаруй америк долларын хөрөнгө оруулалтаар 200 төслийг хэрэгжүүлнэ. Үнэн сонин. 1992.3.10 №26 (18060) Хятадад:


1345 Монгол цэргийн дурсгалыг хүндэтгэв Хэбэй мужаас Синьхуа хороо мэдээлэхдээ, Фашистын эсрэг дайнд хятад оронд амь үрэгдсэн монголын дайчдын дурсгалыг Хэбэй мужийн эрх баригчид уржигдар ёслон хүндэтгэв. Монголын ардын арми байгуулагдсаны 71 жилийн ойгоор Жинбэй мужийн удирдагчид фашизмийн эсрэг дайнд зөвлөлт монголын хамтарсан хүчнээс амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөв. Цэцгийн хэлхээ дээр “фашизмийн эсрэг дайнд амиа өгсөн монголын ардын армийн дайчдын яруу алдар мөнхөд бадартугай” гэсэн бичигтэй тууз байв. Үнэн сонин. 1992.3.24 №31 (18066) Өвөр Монголын хилийн худалдаа Хөх хотоос Синьхуа хороо уламжлахдаа, хөрш улсуудтай худалдаа арилжаа өргөжүүлэх мэрийлт чармайлтын хэсэг болгож Хятадын баруун хойт нутгийн Өвөр Монголын өөртөө засах орон он гарсаар худалдааны нэмэлт боомтуудыг нээв. 1992 оны эхнй хоёр сард Монгол, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болон Зүүн Европын орнуудтай Өвөр Монголын хийсэн худалдаа 643 сая америк доллар болжээ. Өвөр Монголд өвлийн улирал худалдаа арилжааны ажил нэг их явагддаггүй цаг. Харин 1992 оноос эхлэн энэ бүс нутаг худалдааны 20 гаруй төлөөлөгчдөө хил залгаа орнуудад явуулж, энэ оны эхний хоёр сарын дотор худалдааны төлөөлөгчид нь 100 гарун контракт байгуулж, Монгол болон тусгаар улсуудыл хамтын нөхөрлөлийн орнуудаас худалдааны арав гаруй төлөөлөгчлд иржээ. Монгол болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй хил залгаа оршдог. Өвөр Монгол Монголын нийслэл Улаанбаатар, Оросын холбооны улсын ннйслэл Москватай төмөр замын шууд шугамаар холбогддог. 1983-1991 онд хил залгаа орнуудтай Өвөр Монголын хийсэн худалдааны импорт, экспортыи нийт хэмжээ 11 тэрбум америк доллар болж жилд дунджаар 88 хувиар өсчээ. 2020 оноос хуурай газрын болон усан тзэврийн худалдааны наймай боомт нэмэгдсэи нь хилийн худалдааг өргөжүүлэх бололцоотой болгожээ Үнэн сонин. 1992.3.28 №33 (18067) Бээжинд сууж байна Өвөг дээдсийн маань жингийн цуваа өмнө зүг ачлан олон хоног сараар тэр үеийн тээврийн гол хэрэгсэл ердийн хөсгөөр явж байх цагт “Би явж Бээжин сууж байна” гэсэн үг яриа гаргажээ. Сүүлийн хорь гучин жил хоёр улсын харилцаа төдий л өргөн бус, хүмүүсийн ирж очих нь хязгаартай байснаас БНХАУ–д айлчлах хүмүүсийн сонирхолыг одоо илүүтэй татах болсон ч байж мэднэ. Бид ганц цаг хагас нисээд жин үдэд Бээжинд буухад 11 сар боловч дулаахан, зөөлөн уур амьсгалтай бараг зунаараа байлаа. Сүүлийн үед урд хөршийн монголчуудын ирж очих нь олширч элчин сайдын яамныхан олон жилийн анир чимээгүй, намуухан байдлыг эвдэж хөл хөдөлгөөн ихсэж,


1346 дуулиан шуугаантай болсон тухай элчин сайдын амнаас сонсов. Үүнийг нотлох шиг элчин сайдын яамны хашаа байшингийн гадна дотор олон залуус хөлхсөн нэлээд хөлийн газар шиг харагдлаа. Москва дахь Монголын Худалдааны төлөөлөгчдийн газар шиг бас нэг их хөлийн газар нэмэгджээ гэж санагдав. БНХАУ ойрын 10 жилүүдийн ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна. Нэгдүгээр шат, 1980 оноос эхэлсэн 10 жил бөгөөд энэ хугацаанд Хятадын эдийн засгийг хоёр дахин хөгжүүлж ард түмнээ бүрэн хувцаслаж, хооллох зорилттой, түүнээ сайн биелүүлсэн ажээ. Хятад хүн гэхэд нөгөө л хуучнаараа хөвөнтэй цэнхэр өмд цамцтай л яваа гэж би ойлгодог байв. Гэтэл 10 гаруй сая хүнтэй хотод тийм хувцас өмссөн залуучууд байтугай өвгөд настангуудыг ч харсангүй. Хамгийн орчин үеийн хувцас өмссөн дугуйтай, явган, машинтай хүмүүс хөлхөлдөнө. Дараачийн 10 жил буюу 2000 он гэхэд эдийн засаг нь 1980 оныхоос 4 дахин нэмэгдэж ард түмний аж амьдрал дунд чинээний хэмжээнд буюу Хятад хүн амьдрал маань болж байна гэх хэмжээнд хүрэх бөгөөд түүний тулд эдийн засгаа жил бүр 6 хувиар нэмэгдүүлэх юм байна. Үүний дараах 50 жилд буюу 2050 он гэхэд дэлхийн дунд хөгжилтэй орны хэмжээнд хүрэх юм байна. Хятадын хүн ам нь жилд 10 гаруй саяар нэмэгдэг юм байна. Хятад орон төрийн зохицуулалттай эдийн засгийг зах зээлийн эдийн засагтай хослуулж, гийтийг өмч голлосон өмчийн олон хэлбэр, нээлттэй эдийн засгийг зах зээлийг хөгжүүлэх ажээ. Хэт төлөвлөлтийн алдааг засаж эдийн засгийн хөгжлийн аль давуу талыг ашиглах юм байна. Хятад орон өөрчлөн байгуулалтыг хөдөөгөөс эхэлсэн юм байна. Үүний үр дүнд сүүлийн 12 жилд сая тонноор нэмэгдсэн гэнэ. Том, Дунд зэргийн үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, ийм үйлдвэрүүд хуучин улсын захиалгаар ажилладаг байсан бол одоо зах зээлийн маягаар ажиллаж байгаа юм. Нийтийн өмч дээр тулгуурласан буюу улсын үйлдвэр нийт бүтээгдэхүүний 90 хувийг, хувийн үйлдвэр 5 хувь гадаадын хөрөнгө оруулсан үйлдвэр 4,3 хувийг гаргаж байна. Гадаадын дэвшилтэт техник, технологийг сайн оруулах, төлөх чадвараа харгалзан гадаадын зээл тусламжийг их авах, бүх улс оронтой түүний дотор далайн эргийн хот, улстай тэргүүлэх чиглэлээр ажиллах юм байна. Хятадын өмнөд нутагт эдийн засгийн нээлттэй бүс, онцгой район тавыг байгуулсан юм байна. Хятад улс өөрчлөн байгуулалтаас ухрахгүй, өөрчлөн байгуулалт хийж эхэлсэн. 1990 онд Азийн 11 тоглолт гэж нэрлэгдэх үнэндээ дэлхийн олимпоос дутахгүй дуулиантай юм тэмцээнийг зохион явуулсан хотхоныг үзлээ. Энэ хотхон нь 6000 тамирчинд нэг зэрэг үйлчлэх бүр төрлийн үйлчилгээ, спортын танхимууд, цэнгэлдэх хүрээлэн, олон улсын хурал цуглаан хийх боломжтой цогцолбор орд харшуудаас бүрдсэн хятад орны бүтээн байгуулалтын хүч чадлыг илтгэсэн их наадмыг зохион яуулах бодолтой юм байна. Бээжин цаг гаруйхан хугацаанд нисэж ирсэн бид Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас ачаа тээшээ авах гэж Бээжин-Улаанбаатарын хооронд нисэж ирснээс хоёр дахин их хугацаа зарцуулж байгаа маань л манай эх орныг хөгжүүлэхэд бидний монголчуудын байдлыг илтгэн харуулж байна. Цаг бол алт гэдгийг хүн бүр мэдэрдэг болбол ч учир байна.


1347 Үнэн сонин. 1992.4.23 №44 (18077) Өмнөд хилийн хаалга Монгол улсын хилийн Замын-Үүд боомтыг хөгжүүлэх “Байгаль” сангийн дэд ерөнхийлөгч Г.Мандахтай манай сурвалжлагч уулзаж ярилцав. Сурвалжлагч: Саяхан засгийн газар Замын-Үүд боомтын талаар гаргасан шийдвэртээ уг боомтыг хөгжүүлэх “Байгаль” сан байгуулах талаар МБОХ Холбооны төмөр замын зөвлөлөөс гаргасан саналыг дэмжсэн байна. Ямар зорилготой сан юм бэ? Г.Мандах: Улсын өмнөд хилийн гол хаалга Замын-Үүд нь ачаа, зорчигч тээврийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүй, байгалийн эрхшээлд улам бүр нэрвэгдэж байна. Эндхийн байгаль хэлмэгдэлд орж элсний нүүдэл хэрээс хэтрэв. Мөн харилцаа холбоо, цахилгаан, дулааны хангамж тааруухан. Худалдааны лангуу ч хоосон. Нийгмийн зүгээс соёл, гэгээрлийн үйлчилгээ бараг байхгүй. Тиймээс Төмөр зам, авто зам хосолсон дэлхийн тэргүүний боомт болгохоор Замын –Үүдийн цогцолборыг богино хугацаанд нь бүрэлдүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор ажиллана. Сурвалжлагч: Энд тэндгүй сан, хандив гээд л байх боллоо. Тэртэй тэргүй хомсхон амьдарч байгаа хүмүүсийнхээ гар дээрээс бас мөнгө татах хэрэг үү? Г.Мандах: Бид хүмүүсээс мөнгө татахгүй. Замын-Үүдийг дамжин явдаг гадаад дотоодыг концерн, компани, пүүс, байгаль хамгаалж сэргээх олон улсын байгууллагууд, гадаад дотоодын бусад байгууллагуудаас хандив гаргуулна. Хандивлагч барилга байгууламж, байгалийн сэргээлтийг санхүүжүүлэх буюу бариулах, материал техникийн туслалцаа үзүүлж болно. Сурвалжлагч: Санг олон улсын чанартай юм байна гэж болох уу? Г.Мандах: Болно. Сангийн гишүүдэд гадаад дотоодын албан, хувийн болон олон нийтийн байгуулагууд, хувь хүн ч элсч болно. Нийт гишүүдийн олонхын саналаар сангийн гишүүн гадаадын аль нэгэн улсын иргэнийг сонгож болох тухай ч сангийн дүрэмд бий. Сурвалжлагч: Боомтыг олон улсын шинж төрхтэй болгоход сан ямар хувь нэмэр оруулах вэ? Г.Мандах: Энд аль ч улсын болон хувийн байгууллага, иргэд манай албан байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж, худалдаа арилжаа эрхлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө сан ажилланпа. Сан нь шинэчлэн өөрчлөх, харилцан туслалцах шинэ боломжийг гадаад дотоодын иргэдэд олгоно. Сан нь хөдөлмөрч чадвар, өөрийгөө тордох, өөд татах, хамтран ажиллах зүйлийг бодитойгоор хэрэгжүүлэхэд нэмэр болох юм. Сурвалжлагч: Ажлын эхлэл хэр байна даа? Г.Мандах: Уран барилагч Д.Дандарбаатар санаачлан боомтын цогцолборын загварыг уран барилгачдын дунд зарлаж, хот хөдөөгөөс 14 хамт олон өрсөлдөн “Урлан” компани тэргүүн байранд “Орд” пүүс удаах байранд шалгарч далаад мянган төгрөгийн шагнал хүртэв. Я.Эрхэмбаяр боомтын цогцолбор авто, төмөр замын шалган нэвтрүүлэх боомт болон бусад барилга байгууламжийн зураг төслийг санхүүжүүлэх ажил хариуцан хийж байна. Р.Буд санаачлан Замын-Үүдийн зам барилгыг дарсан 60 мянган шоо-метр элсийг 300 мянган


1348 төгрөг зарцуулан цэвэрлэж зөөвөрлөн нүхэнд дараах ажлыг энэ зун гэхэд хийж дуусгана. Ё.Батсайхан элсний нүүлтээс хамгаалж ойжуулах ажлыг баталгаажуулах зорилгоор( 1993 оныг дуустал )3сая төгрөгийн ажил эхлээд хийлгүүлж байна. Ө.Дорждэрэм цогцолборыг дотоод материалаар хангах, гадаад материал олж нийлүүлэх зэргээр гишүүд маань ажилдаа шуурхай ороод байна. Сурвалжлагч: Танайд одоо ямар байгууллага хандивлав Г.Мандах: өнөөгийн байдлаар манай санд “Амар” хувиараа эрхлэх аж ахуй, үйлдвэр худалдааны “Алтай” компани, Монголын инженерийн нийгэмлэг, “МОННАА” концерин, монголын байгаль орчныг хамгаалах холбооны төмөр замын зөвлөл зэрэг байгууллагууд хандивлаад байна. Сурвалжлагч: Санг яахаар нь “Байгаль” гэж нэрлэсэн юм бэ? Замын–Үүд байгалийн өгөөж ашиглах боломж бий юу? Г.Мандах: Байгаль орчноо хамгаалж нөхөн сэргээхийн тулд Замын–Үүдийн экологийн тэнцвэрийг зохицуулах ажил хийх учир ингэж нэрлэсэн юм. Сангийн дэргэд Замын-Үүдийцогцолборын экологийн тэнцвэрийг зохицуулах төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлын байнгын хэсгийн ахлагчар сангийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн С.Банзрагч томилосон. Сурвалжлагч: Танай сангийнхан өөрсдөө сангаасаа цалин авдаг уу? Г.Мандах: Сангийн ерөнхийлөгчөөс эхлээд гишүүд, референт нараас нэг ч хүн сангаас мөнгө авдаггүй. Цөмөөрөө сайн дураараа улс орныхоо ирээдүйн төлөө гээд ажиллаж байна. Сурвалжлагч: Та бүхэнд эх оронч ийм санаагаа хэрэгжүүлэхэд цаашдын амжилт хүсье. Үнэн сонин. 1992.4.29 №46 (18079) Түмэн голд Гонконг маягийн боомт барина Синьхуа хорооны сурвалжлагчийн уламжилснаар, зүүн хойд азийн орнууд Түмэн голын тойронд Гонконгийн маягийн боомт, агуулах байгуулах асуудлаар гурван өдрийн чуулга хийв. Дорнод Ази Номхон Далайн нутгийн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн (ЮНДП) захирал Херберт Берсток хэлэхдээ “Энэ бол гайхамшигтай ажил хэрэгч чуулган байлаа” гэж хэлжээ. Чуулганд оролцсон Хятад, Умард Солонгос, Өмнөд Солонгос Монгол, Оросын төлөөлөгчид үзэл суртлын их ялгааг огт хэрэгссэнгүй гэж тэр хэлэв. 20 жилийн дотор 30 тэрбум долларын өртгөөр байгуулах уг төслийг хааяа хоорондоо дайсагналцдаг байсан хөрш зэргэлдээ Владивосток, Умард Солонгосын Чонжин, Хятадын Хүнчуныг хүчирхэг төв болгох учиртай юм. Үнэн сонин. 1992.5.7 №50 (18083) Өмнийг зорьсон хэргийн бүтэмж Саяхан өрнөд хөршөөр яваад ирсэн Ерөнхий сайд маань одоо өмнөд хөршид зочлоод ирлээ. Эгзэгтэй хүндрэлтэй үед ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-д албан ёсоор


1349 айлчилсан нь хүмүүст найдлага төрүүлэв. Бид цагийн эрхээр алив айлчлалаас нэн бодитой зүйл хүлээж горьдох хандлагатай болжээ. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэдэг шиг өнөөдрөө л бодох болсных л доо. Өмнөд хөршөөрөө ороод юу бүтээж ирэв дээ гэж хүн болгон л сонирхож байна. Юуны өмнө хамгаас чухал байгаа түлш, шатахуун авах болж оронд нь зэсийн баяжмал өгөхеөр ачуулж эхэлжээ. Шатахууныг яаралтай авахын тулд манай тал саваа бэлтгэж, өөрийн хилийн дотор нарийпн төмөр зам тавих шахуу ажил хийх юм байна. Зам, харилцааны талаар нэлээд хэтийн тэлөвтэй хэлэлцээрт албаны хүмүүс гарын үсэг зурсан байна. Магадгүй энэ гэрээний ажил хэргийн гараа нь шатахуун тээвэрлэх асуудлаар эхлэх бололтой, Манайд гэтэл нарийн рельс байхгүй юм билээ. Өмнөх зээл тусламжаа өргөжүүлж гучин сая орчим юаны удаан хугацааны зээлийг хүүгүйгээр өгөх гэнэ. Үүнийхээ заримд бэлэн бүтээгдэхүун олгож, жижиг дунд үйлдвэр байгуулахад зарцуулах бололтой. Гарах сараас эхлэн өмнөдөөс даавуу, даалимба, бэржээнх зэрэг малчдын чухал хэрэгцээт бараа манай агуулахууд буух болжээ. Бас элсэн чихэр, хүнсний бусад бүтээгдэхуүн ч ирэх юм. Манай тал авсан юмныхаа оронд мал, мал аж ахуйн бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эд явуулах биз дээ. Ерөнхий сайд онгоцноос буунгуут телевизийн сурвалжлагчид ярихдаа: - Манай малчид мал, махаа бараажуулах сонирхолтой байгаа юм. Удахгүй хэрэгцээт бараа таваар ирнэ гэв. Эдгээр нь монгол зүйрлэлээр бол “өнөөдрийн уушиг” юм. Засгийн газрын тэргүүн улс төрийн асуудлыг ч анхаарчээ. Хятадын нам, төрийн тэргүүнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн орших тухай зарчим, бие биеийн дотоод хэрэгт оролцохгүй байх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. БНХАУ-ын дарга Ян Шанкунь, “дэлхийн байдал харьцангуй тайван байгаа өнөөгийн нөхцөлд БНХАУ эдийн засгаа хөгжүүлэхэд хүч анхаарлаа төвлөрүүлж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Том хөршийн энэ мэдэгдэлд дурдсанчлап дэлхий өнөөдрийн шиг байнга тайван байхгүй. Бид тайван үед эдийн засагтаа санаа тавина гэсэн үг. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь “БНХАУ Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ямагт хүндэтгэдэг. Монгол улстай бусад улсын адил энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд харилцаагаа тулгуурлан хөгжүүлнэ. Улс орнуудын хөгжлийн зам янз бүрийн хэлбэртэй байдаг бөгөөд нэг загвар гэж байхгүй. Ард түмнүүдийн өөрсдийн сонгосон замыг хүндэтгэх ёстой” гэжээ. Манай орны дотоод улс төрийи амьдрал, зарим хүчний хардлага хийрхэлд дээрх үг хариу болох мэт. БНХАУ-ын зүгээс манай улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэдгээ удаа дараа илэрхийлж байгаа шүү дээ. Энэ бол дэлхий дахинд ойлгомжтой, баталгаатай мэдэгдэл хоёр орон найрсаг хөршийн ёсоор аж төрөх хуулийг хэн хэн нь хүндэтгэж байна гэдгийг батлав хэн хүндэтгэж байна гэдгийг батлав. Үнэн сонин. 1992.05.15-16. №54 (18087) Баасан. Бээжингийн Монголчууд Шүрэнцэцэг гэдэг бүсгүй Зандан зуудаа мөргөнө гэдэг сайхан дуу дууллаа. Тэр дуу “Зандан хүрэнгээ уная даа зандан зуудаа морилъё доо Замбуу тивийн амьтан амар


Click to View FlipBook Version