The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1000 - 1499)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:11:10

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (2)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1000 - 1499)

1350 жаргалтай болтугай” гэж төгсөж байна. Энэ дууг сонсоод уржнан жил Улаан-Үд хотод домогт Зандан зууг үзсэнээ нэхэн саналаа. Зандан зуу Монгол туурагтны дунд ихэд алдаршсан юм байна. Зандан зуунд мөргөсөн хүн гурван муу заяанд унадаггүй гэсэн үг ч бий. Цэцэн гэдэг дүрлэгэр хар нүдтэй хурц сэргэлэн бор залуу Улаанбаатар хотод зочилсноо хуучлаад “Танай их дэлгүүрт ороод ундаа авсан чинь нэг монгол залуу онгойлгоод өглөө. Би баярлалаа гэж хэллээ. Тэгсэн чинь нөгөө залуу бөглөө онгойлгож өгсний хөлсөнд нэг төгрөг нэхэж байна. Тэгэхээр нь би миний баярлалаа гэдэг үг арван төгрөгний үнэтэй чи надад есөн төгрөг хариулж өг гэж хэлсэн” гэж ярилаа. Цэцэн хүү ёстой цэцэн хариу өгч дээ. БЭЭЖИНД Бээжин хотод бид Хятадын үндэсний орчуулгын төвд зочиллоо. Энэ орчуулгын төвд Марксизм-Леннизмын сонгодог зохиол, нам засгийн чухал баримт бичгийг Монгол, Төвд, Уйгар, Солонгос, Казак хэлээр орчуулдаг юм байна. Бид монгол тасгийн 30-аад орчуулагчидтай уулзаж, орчуулгын онол практикийн асуудлаар олон цаг ярилцлаа. Энэ тасгийнхан Хятад, Кирилл, Монгол зэрэг үсэг шингээсэн компьютер дээр ажилладаг юм байна. Монгол тасгийнхан Карс Марксын “Капитал”-ыг орчуулаад гурван ботиор хэвлэн гаргажээ. Тэд “Капитал” гэдэг үгийг хөрөнгө гэж орчуулжээ. Үндэсний орчуулагын энэ төвд Өвөр монголын нэрд гарсан авьяас билэгт зохиолч, шүүмжлэгч, эрдэмтэд ажилладаг юм байна. Шүлэгч орчуулагч С.Өлзийбат дундад улсын зохиолчдын эвлэлийн гишүүн. “Хайрын өлгий” гэдэг шүлгийнх нь түүвэр 1989 онд Бээжинд хэвлэгджээ. С.Өлзийбат “Алтайн түлхүүр” сэтгүүлд нийтлэгдсэн “Бичин жилтэй бид хэд” гэсэн дуртгалынхаа дардсыг надад дурсгалаа 1990 оны намар Бээжин хотод Монголын яруу найрагч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол хоёртой уулзаж бичин жилтэй гурван шүлэгч яруу найргийн сэдвээр ярилцсан тухай Цоодолын охин Хулангийн шүлэг зохиолын тухай, бас бичин жилтэй манай яруу найрагч талийгаач Л.Лувсандорж Өвөр Монголын зохиолч Чи.Мэргэний тухай бичсэн байна. Шүлэгч орчуулагч шүүмжлэгч А.Уртнаст “Уран зохиолны товч толь” зохиожээ. Энэ тольд манай зохиолчдоос С.Буяннэмэх, Б.Ринчен, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ, Ч.Ойдов нар орсон байна. Зохиогч “Хойнох үгэндээ” монголын алдарт зохиолч Ч.Лодойдамбыг хүртэл бичиж чадсангүй гол нь материал олдсонгүй гэж бичжээ. Манай хоёр орны сурдлаач шүүмжлэгчдийн бүтээлч харилцаа холбоог улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгаа нь үүнээс тодорхой харагданам бус уу? Орчуулагч Дамбийжалсан, С.Эрдэнийн “Уянгын туужуудыг” Бээжинд монгол үсгээр хэвлүүлжээ. Дамбийжалсан манай уран зохиолыг их сонирхдог бидний бичсэн ном зохиолыг байнга уншдаг судлаач юм. Орчуулагч судлаач Жигжид Б.Ринченгийн тухай ном бичээд Хөх хотод хэвлүүлж байгаа гэнэ. Тус орчуулгын төвийн монгол тасгийн дарга Дуйнхаржав гуай “Улаанхад” гэдэг хоёр дэвтэр романыг Хятад хэлнээс орчуулжээ. Монголын орчуулагчдын ээвлэлийн тэргүүн Б.Дашцэрэн тэргүүтэй манай төлөөлөгчид Хятадын орчуулагчдын эвлэлтэй холбоо тогтоож, үндэсний орчуулгын төвтэй хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Орчуулгын төвийн дэд дарга Хатуузориг, орчуулагч найруулагч Цогзолт, Эрхэм, Гүнбилэг, Хасгуа, Насан зэрэг олон сайхан нөхөд биднийг ах


1351 дүүгийн ёсоор хүндэтгэн үйлчилж Бээжин хотын соёл түүх дурсгалын газрыг үзүүлж ажил байдлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Бээжингийн гудамжаар явж байхад гуч гаруй жилийн өмнө Хятадад анх очсоноо дурсан саналаа энэ хугацаанд дэлхий дахины улс төрийн байдалд манай хоёр улсын харилцаанд хичнээн ч их хувирал өөрчлөлт гарав даа. Бээжин хотынхон тэр үетэй харьцуулахад их өөр, орчин үеийн шинэ төрхтэй болжээ. Бээжин хотод олон үндэстнээс бүрдсэн найрсаг, зочломтгой, бүтээлч хамт олны дунд монгол ах дүү нарынхаа дунд хөгжөөнт цэнгээнтэй өнгөрүүлсэн хэдэн өдрийг хатан Туулынхаа хөвөөнд дурсан дурсан суунам. Үнэн сонин. 1992.08.18.№87. (18120) Ц.Хасбаатар Хятад-Монголын хамтарсан шог зургийн уралдааны болзол БНХАУ-ын нөлөө бүхий том хэвлэлийн нэг “Хятадын ажилчны өдрийн сонин” шог зургийн уралдаандаа монголын шог зураачдыг оролцохыг урьж байна. Хоёр жилд нэг удаа зохиогддог нэр хүндтэй уг уралдааныг Япон, Герман, ЗХУ, Унгар зэрэг орны зураачид-тай хамтар.ч явуулж ирсэн бөгөөд энэ жил Мон-голын зураачдыг урьж байна. Шилдэг бүтээлүүдийг 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн шагнахаас гадна зарим бүтээлд тусгай шагнад олгоно. Шог зураачдыг хятадын хэвлэлээр сурталчилж тусгай ном болгож хэвлүүлнэ, Уралдаанд оролцох бүтээлүүдийг 1991 оны есдүгээр сарын 10-ны дотор “Тоншуул” сэтгүүлийн редакцид хүлээн авч, нэгдсэн журмаар явуулна.Шог зургийн сэдэв чөлөөтэй,. Хэмжээ 30x25 см байна. Урак бүтээлчид Та бухнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Үнэн сонин. 1992.08.20 №108 (17944) Өвөр Монголын яармаг Хятадын Хөх хотоос Синьхуа хороо уламжилснаар, Хятадын Өвөр Монголын 1992 оны гадаад худалдааны яармагт гадаадын үйлдвэр худалдааны хүмүүстэй гэрээ хэлэлцээр байгуулжээ. Эргээр гэрээ хэлэлцээрийн дагуу 1,27 тэрбум юаний “231 сая америк доллар” хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Яармагийн үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу импорт, экспортын хэмжээ 155 сая америк доллар болжээ. Яармаг зохион байгуулачдын ярьснаар, Өвөрмонгол нь шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй байх бодлого хэрэгжүүлэх талаар том алхам хийлээ гээд гадаадын олон наймаачдыг хөрөнгө оруулахад нь урамшуулан татаж чадлаа гэв. Үнэн сонин. 1992.09.01. №90 (18123) МОНЦАМЭ Шилдэг тогооч нарын уулзалт Бээжингээс Синьхуа хороо мэдээлэхдээ, дэлхийн шилдэг тогооч нарын жил тутмын 15 дугаар бага хурал ажлаа эхлэв. Уулзалтыг Хятадад анх удаа хийж байна. Хятад, Англи, АНУ, Франц, Европын хамтын нийгэмлэгийн орнууд зэрэг 26 орон олон улсын байгууллагын төлөөлөгчид энд цуглажээ. Хаан ван, ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын тогооч эдгээр хүмүүс энэ долоо хоногийн шувтаргаар Ардын их танхимд өөрсдийн ур


1352 чадварыг үзүүлнэ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фен Лан Минь жил тутмын уулзалтыг нээж, хятадын тогоочид дэлхийн шилдэг тогоочдоос суралцах чухаг боломж олдлоо гэж хэлэв. Гадаадын зочид жинхэнэ хятад хоолыг амталж бас шинэтгэл, нээлттэй хаалганы бодлогод хятад орны олсон ололт амжилттай танилцаж, хятадын ард түмний найрсаг сэтгэлийг биеэр мэдрэх болно гэж хэлэв. Үнэн сонин. 1992.09.01. №90 (18123) Бээжингээс ярьж байна Оройн цагаар хүлээн авагчаа залгахад “Бээжингээс ярьж байна” гэсэн монгол үг тодхон сонсогддог. Энэ бол Бээжингийн олон улсын радиогийн азийн хэлтсийн монгол дугуйлангаас монгол улсын сонсогчдод зориулсан нэвтрүүлэг эхэлж байгаа нь тэр. Энэ нэвтрүүлэг цагийн аяс, түүхийн хүрдийг даган явсаар эдүгээ 45 жилийн ойтойгоо энэ 9-р сарын 11-нд золгох гэж байна. Энэ нэвтрүүлэгийг анх Өвөр Монголоос хэлээ сайн мэддэг авьяас чадалтай хүмүүсийг татан ирүүлж эхэлжээ. Одоо энд нэвтрүүлгээ үндэслэн байгуулж бэхэжүүлсэн Р.Толиос эхлээд нэвтрүүлэгч Бурмаа, Анчинхүү, Орчуулагч Ганжуур, Осоржав, Мягмар гээд бүхэл ажил амьдралаа монголын сонсогчдод зориулсан ахмад ажилтнууд ажиллаж байна. Тэрбум хүнтэй асар том орны нийслэлд хориод монгол хүн нэг өрөөнд сууж орой бүрийн нэвтрүүлэгээ бэлтгэж байна. Шөнө орой болтол монгол дугуйлангийн том өрөө гэрэлтэй байдаг. Яагаад гэвэл нэвтрүүлэгийн сүүлчийн давталт дуустал энд жижүүр сууна яаж мэдэх вэ монголын сонсогчдод хүргэх яаралтай сонин мэдээ гараад ирж ч мэднэ гэж тэр. Наран талдаа цонхтой цэлгэр том өрөөнд хорин хүний ширээг эгнүүлэн тавьж дээр нь их бичиг соронзон бичлэгийн хайрцаг даврарлан өрсөн байдаг. Хориул нэг зэрэг ажиллахгүй нэг хэсэг нь томилолтоор явсан байхад нөгөө хэсэг нь орчуулагчаар замд гарсан байна. Үлдсэн хэд нь ачаагаа үүрсэн шиг үүрнэ. Монгол улсаас ирсэн шуудан задалж, сонсогчдын захидлуудыг уншиж бүртгэж, хариу нэьтрүүлэг бэлтгэдэг Урангоо тул завгүй. Азийн хэлтсийн орлогч дарга Жанцуй-Лин гэдэг хятад эмэгтэй монголоор ярьж томилолтоос ирсэн нэг нь Өвөр монголын идээ дэлгэж тавихад алив хурууд байна уу? Гээд суудлаасаа босч ирнэ найр цэнгээн дээр монгол зангаар хүмүүсийн дөрөө чангална. Монголд нэг жил МУИС-д хэл найруулагын дадлага хийсэн дугуйлангийн эрхлэгч эрдэмт орчуулагч Цэцэн нэвтрүүлэгч Бүрэнбат нар Улаанбаатарын залуучууд их дэгжин гоё соёлтой хувцасладаг гэж магтана. Бүрэнбат нэвтрүүлэгч “Боржигоны бор тал” шүлгийг монголын тал нутгийн салхи сэьэлзэх мэт яруу тод эгшиглэнтэй уншина. Нэвтрүүлэгч Бурмаатай бид 17 настай байхад нь Өвөрмонголд танилцсан гучин хэдэн жилийн дараа уулзахад тэр л цээл шингэн дуу том цагаан шүд нь хэвээрээ монголд хэдэн жилийн өмнө дарга Тольтойгоо хамт ирж шинэ гэрийн найрт уригдан сууж байсан. Зайсан толгой дээр гараад Улаанбаатарыг харахад их сайхан гэж ярьдаг. Ай даа монгол хүний сэтгэлийн сайхныг яана! Дууны уянгатайг яана гэж Улаанбаатарт нэг жил орчуулагчаар ажилласан Баясгалан дурсдаг. “Дорнын цагаан саран”


1353 дууг сэтгэлд сарны туяа гийтэл дуулах нь сайхан. Найр цэнгээн болоход эд ажлын ширээгээ тулгаж засаад идээ будаа амттан шимттэн, архи дарсаа өрж, бяцхан тансаг тавган дээр гурван хундага архи мэтлтэлзүүлэн ахмадууддаа ая дуу өргөж хүндэтгэлээ илэрхийлдэг. Тэдний дунд нэвтрүүлэгч Цогзолмаа Шилийн голын монголын хоргой хошмогтой дээлээ өмсч, нэвтрүүлэгч Номинцарс урт хар үсээ сүлжин тахимаа хүртэл унжуулж, ширээний нөгөө захаас нэвтрүүлэгч Бүрэнбаяр “Эр бор харцагыг” эхэлхэд Бээжинд сууж байгаа минь түр мартагдаж таана ханхалсан талын монгол гэрт айраг сөгнөөд сууж байх шиг санагдана. Тэд ажил ихтэй ч найр хурим, дуу хуураар цалгих цагаа олно. Цэцэрлэг модоор ч зугаална. Тэр бүрт халаасаа тэмтрэхгүй. Олон улсын радио мөнгө зардлыг гаргана. Ер нь Бээжингийн радиогийн сэтгүүлчид ажлаа жаргаж хийдгээр биш ачаалалд дарагдаж зүдрэх нь үгүй. Өглөө 8 цагт ажил эхэлнэ. 10:30 минутаас нэг цаг гаруйхан ажиллаад тасалбараар хоолоо авахаар гуанзанд орно. Тэндээс хоолоо аваад өрөөндөө ирж иднэ. 12 цаг хүртэл хэсэг зуурхан шамдан ажиллаад өдрийн амралт 14 цаг хүртэл үргэлжилнэ. Ажлын өрөөнд ор хөнжил, цагаан хэрэглэл бэлэн учраас харьж амрахгүй нэгэнт эндээ унтана. Хоёр цаг хиртэй сайхан амраад ажилдаа орно. Цаг хагсын дараа буюу 15 цаг 30 минутад үдээс хойшхи хагс цагийн завсарлагаагаа хийхээр гадагш, өрөөнд цагираг, туухай зэрэг биеийн тамирын зүйлс байна. Тэгээд л 16 цагаас оройн нэвтрүүлэгийн бичлэгээ хийж 17 цаг өнгөхөд гэрийн зүг явах боломжтой. Радиогийн ажилтнуудын байранд байгаа нь үнэ төлбөргүй унаагаар үйлчилнэ. Үзэг бэх тэмдэглэлийн дэвтэр, хуанли хүртэл бэлтгэж өгнө. Гурил, будаа, мах, ургамлын тос гээд газар дээрээс нь шууд авсан чухал барааг ажил дээр хямд үнээр түгээнэ. Ер нь гэртээ аваачиж амжаагүй гурил будаа өрөөнд энд тэнд түнтийн харагдаж байх. Радиогийн хашаан дахь дэлгүүрт архи, шар айраг зүйл зүйлээрээ өрөөстэй байвч хэн ч түүнд шимтэхгүй. Томоор энд хагас жил гаруй ажиллахдаа согтуу хөлчүү хүнийг харсангүй. Харин найр наргиан дээрээ манай шинэ дууг ч гэсэн амжиж сурчихаад цангинтал дуулж Эрдэнэсан, Баатар нарын залуус уянгын шүлэг бичиж байхыг үзэв. Саяхан сургууль төгсөөн Цэлмэг гэдэг залуу эмэгтэй Хятадаар Хятад хүн шиг ярьж байхыг нь сонсоод ийм хүн монгол хэлээ хэр зэрэг мэддэг болоо гэж бодож суутал ширээний ард очоод эх бичиг орчуулахдаа хуучин монгол бичгээр бийрийн бичээч шиг цацлан татлаж байхыг нь харахад энэ том оронд хэл бичгээ ингэж гайхамшигтай сурсан нь сайхнаа гэж бахархав. “Бээжингээс ярьж байна” нэвтрүүлгийнхэн маань том орны сая живаа хүмүүсийн дотор монгол хэл соёлоо бахдам хадгалж Монгол голомтыг бадрааж яваа хүмүүс юм. Ес эхлэх өдөр хүртэл нүд сэтгэлийг минь сэргээж байсан Бээжингийн гудамжны тэр нэгэн хурц улаан сарнай “манайд хоёр монгол бий гэж” Чингис, Мандухай нарын зургийг залж байсан Дарамбазарын гурван настай хүү Бодь монголын зүг гарах гэж байсан галт тэрэгний цонхны цаанаас хэдийд учрахаа мэдэхгүй ч уулзахын ерөөл тавьж үдсэн дотно нөхдийн нүүр царайг хэзээ ч мартахгүй. Үнэн сонин. 1992.09.08. №93 (18126) Сэтгүүлч Д.Амбасэлмаа Хилийн худалдаа өргөжиж байна


1354 Хятад, Монголыг холбосон төмөр замын боомт Эрээн хот хилийн худалдааг амжилттай хөгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээхэн татаж байна. Тус хотын гадаад худалдааны газрын мэдээ баримтаар бол энэ он гарсаар Хятадын болон гадаадын 440 гаруй хөрөнгө оруулагчид Эрээн хотод ирж энэ хотод хөрөнгө оруулах талаар 582 баримт бичигт гарын үсэг зурлаа. Зургаадугаар сарын эцсийн байдлаар тус хотод 120 гаруй худалдааны төлөөлөгчийн газар, эдийн засгийн салбар байгууллага байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд энэ оны эцэс гэхэд 100 сая юаны ашиг олох төлөвлөгөөтэй байна. Эрээн хот бол монголтой харилцах төмөр замын боомт төдийгүй тусгаар улсуудын хамтын нөхөрлөл дорнод өрнөд Европт хүрэх хамгийн дөм зам юм. Үнэн сонин. 1992.09.18. №96 (18120) Бээжин, олимп хийхэд бэлэн Бээжингээс Ройтер агентлагийн сурвалжлагчийн уламжилснаар Хятадын биеийн тамирын дарга хэлэхдээ, хэрэв Бээжин 2000 оны олимпын наадмыг нутагтаа хийлгэх эрх олбол зарим төрлийн тэмцээнийг Тайваньд хийлгэж болох юм гэж мэдэгдлээ. У Шоузү хэлэхдээ ийм санаа Тайвань, Хятадын ард түмнээс төрсөн юм гэж хэлснийг Синьхуа хороо уламжлав. Уг хэвлэлийн бага хуралд мэдэгдэхдээ (Энэ бол бидний хувьд бэрхшээлтэй юм биш) гэжээ. (Тайвань Хятадын олимпын хорооноос албан ёсоор санал гаргах учиртай. Түүнийг олон улсын олимпын хороо баталхад л болох нь тэр) гэж тэр хэлээд Бээжингийхний хоёр болзлыг нэмж хэлжээ. Олон улсын олимпын хороо (ИОК) ирэх оны 9- р сард Монте Карлод зөвлөгөөн хийж 2000 оны олимпийн наадмыг хаана хийх асуудлаа шийдэх ёстой юм. Үүнээс тусдаа Бээжин хотын дэд дарга ярихдаа 1989 оны зургадугаар сард Тяньэньмэний талбайд ардчиллын төлөө жагсагчдыг цэргийн хүчээр бөөнөөр хядан дарсан явдал олимпын наадам хийлгэх эрх олж авахад садаа болно гэдгийг ундууцан няцаалаа. (Зарим хүн зургаан сарын 4-ний явдлыг голлож үздэг нь шударга бус хэрэг энэ хэрэг явдал түүх болсон. Тэгвэл тэд Лос-Анжелесийн бослогын тухай нэг орон нөгөөгийн ерөнхийлөгчийг булааж авдаг тухай яагаад ярьдаггүй юм бэ) гэж Жан Байфа хэлэв. Ард түмний төлөөлөгчид Хятадад өөрийн биеэр ирж бодит байдал ямаршуу байгааг үзэг л дээ гэж Жан хэлэв. Бээжинд 2000 оны олимпын наадам хийх төсөв нэг тэрбум орчин доллар болсон гэж Жан хэлэв. Бээжин олимпын наадам хийлгэх эрх олж авахын тулд дэд бүтцийг өөрчлөх талаар их ажиллаж байгаа бөгөөд нисэх онгоцны буудал, төмөр замын буудал, метроны буудал зэргийг олимпын тосгонд чиглүүлэх талаар ихэд ажиллаж байгаа билээ. Үнэн сонин. 1992.10.27. №111 (16144) Монголын жүжигчид Хятадад Хятадад айлчилж байгаа Монголын ардын дуу бүжгийн чуулгын тоглолт Бээжинд эхлэв. Монголын жүжигчид үндэснийхээ өвөрмөц онцлогийг маш яруу сайхнаар дүрслэн харуулсанд тэнд цугларсан 1000 гаруй үзэгчид халуунаар талархан угтав.Тоглолтонд Хятадын соёлын яамны орлогч сайд Людюү болон монгол улсын элчин сайд Олзвой нар


1355 байлцсан байна. Хятадын соёлын яамны урилгаар монголын жүжигчид хоёр орны засгийн газрын соёлын харилцааны хэлэлцээрийн дагуу Хятадад ирсэн юм гэж мэдээлжээ. Үнэн сонин. 1992.10.27. №111 (16144) Бяцхан “БАР” өндийж байна Кангоноос Ройтер агентлагийн сурвалжлагч Эндрю Бруан мэдээлэхдээ, Хятадын Гуандун муж 20 жилийн дотор Азийн дөрвөн “бяцхан лууг” (барыг орчуулагч) гүйцэхээр уралдаж байна. Өмнөд нутгийн Энэ муж хятадьш хамгийн баян нутаг. Хятадын ахмад удирдагч Дэн Сяопин нэгдүгээр сард энэ мужаар явахдаа хоёр арван жилийн дотор Гонконг, Тайваиь, Сингапур, Өмнөд Солонгосын эдийн засгийн түвшинд хүрэхийг шаарджээ. “Гинж алдуурав” гэж Гуандун мужийн төв Кантонд өрнөдийн нэг тоймч хэлжээ. Дэн Сяопин түүхт айлчлалын өмнө Кантоны албаны хянамгай хүмүүс дараагийн 10 жилд жил тутмын өсөлтийг долоо хувь болгох зорилт тавьсан бөгөөд харин өнгөрсөн арван жилд тус мужийн эдийн засгийн хөгжлийн дундаж өсөлт 12 хувь болжээ. Одоо “11 хувь болгож пэмэгдүүлэхэд хялбар” гэж хотын эдийн засгийн төлөвлөгч СУ Жи хэлжээ. Зэргэлдээ Сувдан голын адагт оршдог гурван сая орчим хүн амтай Фошань хотын эдийн засаг найман хувиар өсчээ. “Хэрвээ Дэн манай энд ирээгүйсэн бол бидний гар хүлээстэй хэвээр байхсан” гэж Фошаны нэг албаны хүн хэлжээ. Кантоны албаны хүмүүс Дэн Сяопины дэвшүүлсэн хугацааг 5 жилээр нааш татаж, 15 жилийи дотор “луу” болохыг хүсч байна. Тус мужийн бусад хотууд болон эдийн засгийн тусгай бүсүүд энэ зорилтод түрүүлж хүрэхээр толөвлөж байна. Азийн дараагийн “бяцхан луу”-д тодорхой хил зааг байхгүй, гэхдээ Британы колони Гонконгтой хил залгаа нутгийн нэг Кантон болон Сувдан голын адагт төвлөрнө. Тэнд ажиллах гадаадын болон бизнесмений дотор үүнд эргэлзэж тээнэгэлзэх хүн гарахгүй. Тэд эргэлзээгүй хийнэ гэж Кангонд суудаг Гонконгийн нэг банкны эзэн хэлжээ. Гуандун мунжийн доторхи амьдралын хэмжээ ядуу уулархаг нутгийнхан болон 1989 онд хүн ам тутамд оногдох орлого 2500 доллар» болж улсын дунджаас тав дахин давж байсан Шэньжэнь хотын хоорондын зөрөө аймаар их юм. Тус мужийн хот газрын ажилчдын дундаж орлого одоо 600 доллар орчим болж байна. Гэтэл Өмнөд Солонгост 1989 опд 5000 доллар Гонконг, Сингапурт 11000 долларт хүрчээ. Бид одоо үсрэлт хийх цэг дээрээ ирээд байна гэж Шэньжэний нэг эдийн засагч хэлжээ. Дэн Сяпонины айлчлал их түлхэц болжээ. 1979 онд эдийн эасгийн шинэтгэлийг хамгаалан тэмцсэн Дэн Сяопин Гуандун мужийг хятадын бусад нуггаас «нэг алхам урагш түрүүлэх», зах зээлийн баримжаалсан бодлого баримтлахыг зовшөөрчээ. Гуандун мужийи эдийн засаг түргэн хөгжиж өнгөрсөн онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 27 хувиар нэмэгджээ. Гонконгийн капитальн эх сурвалж, хөгжлийн загвар Гуандуны амжилтын эх үндэс болжээ. Английн энэ колонийн санхүүгийн эзэд өнгөрсөн арван жилийн дотор Хятадад 23 тэрбум долларьш хөрөнгө оруулсан нь бараг тэр чигээрээ Гуандунд оногдож байна. Гуандуны хамгийн ноцтой хоёр асуудал болох тээврийн дэд бүтэц болон эрчим хүчний үйддвэрүүдэд хөрөнгө оруулсаар байна. Үнэн сонин. 1992.11.17. №111 (16144)


1356 Хилийн хайс аюумшиг, найдварын дохио өгнө Хятадын Шэньженээс Ройтер агентлагийн сурвалжлагч Анюрью Брауны уламжилснаар хятадын өмнөд нутгийн Шэньжений өндөрт байрласан рестораны цонхоор харахад хилийн шугмын дагуу өргөст төмөр татсан нь тодхон үзэгдэн бөгөөд манааны шовгорын цаадхантай Гонконг байх ажээ. Коммунизмаас дутаан ирэх мянга мянган хүний хөлөөс залхсан Их Британы колон Гонконгийн эрх баригчид арга буюу тийм хайс босгож харуул манаа гаргажээ. Өдгөө хүн ардын хөл нөгөө талаасаа үл тасалдаж болов. Өдөр бүр Гонконгийн мянга мянган хүн Шэньжений эдийн засгийн тусгай бүсэд ажиллахаар ирдэг болсон байна. Шэньженбол Хятад дахь капиталист маягийн шинэтгэлийг харуулсан хот юм. Хятад улс өөрчлөгдсөн боловч хэл нь хэвээрээ тэр нь 1997 оноос хятадын гарт орох Гонгонкийн өмнө аюумшиг, бололцоо хоёрыг зэрэг төрүүлсээн. Гонконгоос Шэньжен хүртэл шулуухан замаар бол ердөө 32 км зайтай ноднин жил энэ хоёр хотын хооронд 32 сая хүн зорчсон нь Гонконгийн хүн амын тооноос 6 дахин их Шэньженийхээс 14 дахин олон байв. Өндөр хөгжил Хятадын ӨМӨЗО-ны мал аж ахуй сүүлийн найман жилд маш ихээр өсөв гэж Синьхуа хороо мэдээлжээ. Энэ оны зургаадугаар сарын эцсээр тус өөртөө засах оронд 55.58 сая толгой мал тоологдсон тухай ӨМӨЗО-ны мал аж ахуйн алба мэдээлжээ. 1991 онд тус мужийн мал бас ихээхэн өссөн юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол малын тоо 15 дахин өсчээ. Үнэн сонин. 1992.11.23. №111 (16144) Замын-Үүд боомтыг хөгжүүлнэ Монгол улсын хилийн Замын-Үүд боомтыг хөгжүүлэх “Байгаль” сан, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хилийн боомтуудын комисс төлөөлөгчид хамтран ажиллаж байна. Замын-Үүд боомтыг хөгжуүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хоёр тал дараах чиглэлээр ажиллах юм. - Дэлхийн стандартын тувшинд хүрсэн жижиг үйлдвэр худалдаа үйлчилгээний газар барьж байгуулах, - Нар, салхины эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах, бохир усыг цэвэрлэж ашиглах, - Элсний нүүлтээс хамгаалж ойжуулах, элсний эмчилгээ явуулах, хүнсний ногооны хүлэмж барих. - Замын-Үүд, Эрээний хоорондын харилцаа холбоог сайжруулах зэрэг чухал асуудлууд оржээ. Монгол, Хятадын хилийн үүсэл, хөгжил


1357 Монгол улсын өмнө зүгийн одоогийн хил нь ар, өвөр монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариар 1690-ээд оноос 1850-аад онуудад үүсэн тогтоогдсон байдаг. Ар, өвөр монголын хооронд хил үүсэн тогтсон түүхэн цаг нөхцөлийг цогц хөндөж үзвэл: Манж нар хөлх монголыг эзэлж аваад өөрийн захиргааг тогтоохдоо халхын 7 хошууг өөрчилж эхлээд 34 хошуу, дараа нь 76 хошуу болгон жигүүрлэж, аймаг, хошуу тус бүрт газар нутаг хуваарилж нутаг орны бүдүүвч зураг, хилийн цэс, овоо тэмдэгтэй болгон суурьшуулж байжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үеэсээ эхлэн ар, өвөр монголын хоорондох бүдүүвч бүхий хил хязгаарыг хүлээн авч хүндэтгэн сахиж, тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хил болгон тодотгон хамгааж ирсний дүнд монголын одоогийн хил гэдэг нэр томьёотойгоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тус улсын өмнө зүгийн одоогийн хил үүсэж тогтсон, эзэмшиж хамгаалсан байдлаараа гурван онцлогтой. Үүнд: 1. Халхын нутгийн дорно зүгийн хил нь барга нар тусгаарлах болсон учир халхын Сэцэн хан Чойжав, Манжийн амбан Загдан нар хэлэлцэж, Халх баргын хооронд 1734 онд Хулд уулын Өмхий булаг хэмээх газраас эхлэн хойт зүг Номун хан, Бүрдэн овоо, Шилийн худаг, Буйрын улаан ганга, Булан дэрсээр баруун хойд зүгийг чиглэн Модон хашаат, Ар булаг, Еэнчи, түүнээс хойт зүг Хорхойтын овоогоор Хэрлэн голыг гарч хавцгайт уул хүртэл хил тогтоожээ. Үүнийхээ дараа халхын гүн Чойжинжав, баргын бүгдийн дарга Тансанга нар хэлэлцэж 1822 онд Хавцгайт уулаас хойт зүг Хэрэмт булаг, Сэрчим уулаар Тарваган дахын овоо хүртэл шулуун шугмаар хил тогтоосныг Цицигар хотын жанжны газраас 1845 онд ялимгүй өөрчлөн Хавцгайтаас Шаварт булаг хүрээд түүнээс цааш нь урьдын хэвээр үлдээн хил тогтоож байжээ. Үүний дараа халхын хан Сэцэн хан Гончигжав Баргын бүгдийн дарга Дэчин Номондорж нар хэлэлцэж 1846 онд Хулдын Өмхий булгаас зүүн өмнө зүг Эрс, Хараат уулын овоо, Халуун-Амны адгийн баруун талын овоо хүртэл хил тогтоожээ. Эдгээрээс гадна Манжийн хааны зарлигаар Соёлз уул түүний сав газрыг монголчуудад хуваарилан олгохдоо Халуун-Амны адгийн баруун уулнаас өмнө зүг Цагаан нуруу, Хорчин олом, Соёлз уулын оройгоор баруун өмнө зүг Цагаан даваа, Галдастайн голын эхэн, Хомог булаг, Махир талын овоо хүртэл халхын нутгийн хил тогтоосон байлаа. Ингэж халхын нутгийн зүүн зүгийн хил бүрэн тогтоогдсон боловч барга нарын үүсгэсэн маргаан удтал үргэлжилж байсны дээр манай цэргийн газрын зурагт түүхэн хилийн шугамыг алдаа ташаа тусгасан зэрэг асуудлыг японы дайчид овжин ашиглаж, Халхын голын чиглэлд цэргийн түрэмгийлэл явуулах удаа дараагийнхаа шалтаг болгож байлаа. Энэ цус асгаруулсан хэд хэдэн удаагийн зэвсэгт мөргөлдөөний эцэст 1939 оны Халхын голын дайн ялалтаар төгсч Зөвлөлт, Япон хооронд байгуулсан 1940 оны 6-р сарын 9-ний өдрийн протоколоор тус улсын дорно зүгийн хилийн асуудал газар нутгийн харьцангуй алдаатайгаар шийдвэрлэгдэн 1941 онд хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх демакрац явагдаж монголын “одоогийн хилийн” нэг хэсгийг тодотгон тогтоож, баталсан билээ.


1358 2. Халхын нутгийн өмнө зүгийн хил урт удаан хугацаанд үүсч бүрдэл болсон бөгөөд Манж нар Өвөр Монголыг эзэлснийхээ дараа Халх ба Өвөр Монголын хооронд 1850- иад оноос хил үүсгэн баримталж байсны баруун хэсэг нь Их говиор хязгаарлагдаж байсан бололтой байдаг юм. Манж нар Халхыг эзэлснийхээ дараагаар Халх, Өвөр Монголын аймаг хошуудын хооронд 1695 оноос 1850-иад он хүртэл нутаг бэлчээрээ удаа дараалан харилцан хэлэлцэж, хуваарилж тогтоож байсныг товчлон тоймлож тодорхойлбол: Махир голын овооноос эхлэн ерөнхийдөө баруун өмнө зүгийг чиглэн Шаварт булаг, Эрээний нурууны гучин гурван даваа, Зодовын ухаа, Бичигт голтой, Сэнжит чулуу, Гурван үдийн дунд худгаас өмнө зүгийг чиглэн Замын-Үүдийн их замаар Эрээн давс нуур хүрээд түүнээсээ баруун тийш Борхойн тал, Аят овоо, Сулинхээр уул, Эрдэнэ оовоо, Зээрд азаргын цагаан овоо, Олст булаг, Зүсийн гүн, Ингэн ус, Онч хайрхан уул, Гүндэс ан бургас, (Шатын ам) Хөх морьт уул, Улаан цонхийн овоо, Улаан цонжийн шавар овоо, хүртэл хил үүсгэн тогтоожээ. Чингэж үүсгэн тогтоогдсон хилийг ар, өвөр монголын ардууд он удаан жил адил тэгш хүндэтгэн сахиж ирсэн билээ. 3. Гадаад монголын Ховд хязгаарын захиргаа байгуулагдсан үеэс түүний нутгийн баруун зах нь Байтаг уулын баруун хаяан дахь Хув усаар баруун хойт зүгийг чиглэн Наран мандах уул, Улаанбоомоор Өрөнгө голд орж, уруудан Өрөнгө нуураар нарийн хар уулаар Хар ирчис голд орж, мөн уруудан явсаар Алагвиг голд хүрээд, зүүн хойш эргэж их Алтайн нуруунд тулж байсан нь Ховд хязгаар нутгийн 1890 оны зургаар тодорхойлогддог. 1913 онд хятадын цэрэг Синьцзины (Шинжааны) зүгээс Булганы торгуудын нутагт цөмрөн орсны улмаас Монгол Шинжааны хооронд байлдаан эхэлснийг Оросын хаанд засаг сайшаасангүй. Харин шар сүмийн газар сууж байсан Оросын консул Кузминскийг Монгол Шинжааны хооронд зуучлуулан хэлэлцээ явуулж 1913 оны 12 дугаар сарын 8-ны өдөр проктокол байгуулан, байлдааны галыг зогсоох шугамыг Таванбогд уулнаас эхлэн Монгол Алтайн нуруугаар Халзан даваа хүргээд тэндээсээ Булган голын гольдрилоор уруудан явж Хотон овогг чиглэн өмнө зүг Байтаг богд, Хавтаг уулын завсраар Хасын амаар Лоб нуур хүрсэн шугамыг тогтоожээ. Үүнийхээ дараа Орос, Хятад, Монгол гурван улсын 1915 оны Хиагт хотын гэрээгээр Монголын богд хаант улсын Ховд хязгаарын нутгийн баруун хагаст оршиж ирсэн урианхайн долоон хошуу, хошоодын нэг хошуу, шинэ торгуудын хоёр хошуу бүгд 10 хошууг тасалж хятадын Шинжаан мужид нийлүүлэхийг зөвшөөрснөөр монголын баруун зүгийн хил эвдэгдэж, дахин хил тогтоогдсонгүй явж ирсэн байна. Ардын хувьсгал ялан мандсан цаг үеэс монгол улс Ховд, Алтайн хязгаар нутгийнхаа дарлагдсан олон ястан үндэстэн олондоо анхаарал тавьж халуун гараа сунгасаар ирсэн бөгөөд тэднийг Оросын цагаантны үлдэгдэл Уйгарын чиглэлийн зүсэн бүрийн дээрэмчдээс хамгаалахын тулд тухайн үеийн хүч бололцооныхоо хирээр Ховдын дөрөвдүгээр морьт хороо Буданчит морьт Дивизоныг байгуулж хязгаар нутгийн хилийн хамгаалалтыг үндсэндээ Монгол Алтайн нуруугаар Халзан даваагаар өмнө


1359 зүг Рэнцэн уул, Сувраган уул, Гурван хүүхэд уул бор цонжийн говиор явуулж эхэлсэн билээ. 1945 оны чөлөөлөх дайны үр дүнд Японы цэрэг бут цохигдон Дорно зүгээс учрах аюул занал холдсон хэдий ч монголын баруун өмнө зүгийн цөл говиор байгаа хилийн хамгаалалтыг Цэнхэр номингийн говь Цэрдийн их говьд тулгаж 1937 оны газрын зургаар явуулах болсон нь Гурван хүүхэд уулнаас эхлэн өмнө зүг Байтаг богд, Хавтаг уулын оройгоор Хөх өндөрийн нуруу Тахийн шар нуруу, Говь хонин усны булаг, Эрээний нуруу, Цэнхэр номингийн говийн, Шаралдайн саарь, Нарийн тооройн булаг, Талын мэлтэс уулаар халхын баруун өмнө овоонд хүрээд түүнээс зүүн тийш Наран сэвстэй хүрэнгүүт, Үхэрт улаан уулсаар цонжийн шаварт овоонд хүртэл тодотгосон нь шар Дамдинсүрэн, хилчин офицер Лодон нарын гаргасан санаачилга ач тус өгсөн хэрэг байлаа. Ингэж гадаад монголын баруун зүүн өмнө гурван талын хамарсан өмнө зүгийн “одоогийн хил” нь халх нарын Манжид эзлэгдсэн үеэс хил хэмээн тооцогдохгүй гадаад дотоодын хэн боловч дуртай цагтаа аль тохиолдсон чиглэлээр орж гарч нэвтрэлцэж байсан хэдий ч ар, өвөр монголын ардууд монгол уламжлалаараа жинхэнэ хилийн ёсоор хүндэтгэн сахиж ирсэн нь хожмын бидэнд хязгааргүй ашиг тусаа өгсөн хэрэг билээ. Өөрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан монгол улс нь өмнө зүгийнхээ түүхэн уламжлалт бүдүүвч хилээ орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололтод тулгуурлан нарийвчилсан тодохройлолттой хил болгохын тулд тодотгон тогтоох явдал зайлшгүй шаардлагатай, ээлжит зорилт болон гарч ирсэн юм. Иймээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газарт хандаж тус хоёр улсын хилийг тодотгож тогтоох хилийн хэлэлцээ явуулах тухай санал тавьсан юм. Хятадын засгийн газраас 1958 оны 3 сарын 28-нд ирүүлсэн нот бичигтээ “Хятадын засгийн газар нь хилийн хэлэлцээ явуулахыг зөвшөөрч байна. Монгол Хятадын хооронд тодорхой хил өгүүлэгдэж байна Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөлцөхдөө (одоогийн хилээр) гэсэн нь дараа хил тогтоох явдалд зарчимын үндэс болно” гэсэн байлаа. Хятадын засгийн газрын энэхүү нот бичгийг судалж үзээд манай засгийн газраас хилийн хэлэлцээг ургашлуулах, түгэвчлэх тодорхой асуудлаах эхлүүлэхийн үүднээс ардын хувьсгал ялж мандсан үеийн эзэмшин хамгаалж ирсэн (одоогийн хил)-ийг газрын зургаар тодорхойлж, 1958 оны 7 дугаар сарын 21ны өдөр Хятадын засгийн газар нот дагалдуулан хүргүүлсэн юм. Үүний дараагаар хоёр тал хилийн хэлэлцээнд бэлтгэж эхэлсэн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газраас 1962 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн нот бичиг, санамж хуудсаар мэдэгдэхдээ (Хятадын тал хилийн хэлэлцээ явуулахад бэлэн болов. Манай албаны зарим хүн эрхэм улсын хилийг эндүүрэн зөрчиж байсан явдлыг зогсоох арга хэмжээ авлаа. Ойрын хугацаанд хилийн хэлэлцээ явуулахыг халуун дотноор уриалж байна) гэсэн байлаа. Чингэж монгол хятадын хилийн хэлэлцээ 1962 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо эхэлж, Бээжин хотноо үргэлжилж, хоёр талын саналын зөрүү 30 орчин газрын бүгд 17295 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг монголд, 4991 хавтгай дөрвөлжин


1360 километр газар нутгийг хятадад тус тус оруулахаар тохиролцсон хилийн гэрээ байгуулж, 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд гарын үсэг зурснаар түүхэнд улирч ирсэн хилийн холбогдолтой онц чухал асуудлууд шийдвэрлэгдсэн хэрэг билээ. Уул гэрээг дэлгэрэнгүй эхээр нь “Үнэн” сонины 1963 оны гуравдугаар сарын 27-ны дугаарт нийтэлж ард олондоо танилцуулан улмаар Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгүүлсэн юм. Одоо монгол хятадын хил тодорхой томруун болж, өмнө зүгийн 4677 км хилийн шугманд 1113 овоо тэмдэгтэй, түүний байршил, хилийн шугмийн хэмжээ, зүг чигийг нарийвчлан тодорхойлсон зураглал бүхий лротоколтой билээ. Харин гурван улсын хилийн уулзвар болох Тарваган дахын овоо Алтай таван богдын тус газар нь гурав дахь улсыг байлцуулалгүйгээр шийдчих асуудал биш байсан тул монгол хятадын 1962 оны ба Зөвлөлт Холбоот Улс-Монголын 1976 оны хилийн хэлэлцээрт уул асуудлыг хөндөлгүй нээлттэй орхисон билээ. Одоо хэр улсын хилийг тогтоосныг олон түмний дунд лавшруулан танилцуулж, улсын хилийн шугмыг хүндэтгэн сахиулах ажил хангалттай явагдаж байгаагаар буруу ташаа ойлгол өгөх явдал ч байсаар байна. Ер нь улсын хилийн дагуу орших зарин онцлог нутаг дэвсгэрийг судалж түүх дурсгалыг тодруулах, аялал жуулчлал зохиож үзүүлж харуулах, энэ тухай тодохой зураглал гаргаж, газар орны нэр томьёог баяжуулах, эзэмшлийг сайжруулах шаардлагатай байна. Үнэн сонин. 1992.12.23 №132 (18165) Б.Цэдэн-Иш 1993 он ҮНЭН сонин Ройтер, СИНЬХУА, Итар-ТАСС монголд Орчин үеийн олон улсьн амьдралд мэдээ, мэдээлэл хамгийн гүйлгээтэй бараа болж байна. Засгийн газар хоорондын хэлхээ холбоо, олон улсын байгууллагууд, банк, биржийн үйл ажиллагаанд щуурхай мэдээ, мэдээлэл юунаас ч илүү чухал. Зарим үед мэдээ, мэдээлэл нь далавчит пуужин, атомын бөмбөгнөөс ч илүү хүчтэй зэвсэг болдог, Персийн булаигийн хямралын үед Ж. Буш Тагнуулын төв газраас бус телевизийн дэлгэц, Си—Эн—Эн—ийн нэвтрүүлгээс байлдааны явцыг мэдэж. Саддам Хуеейн ч мэдэгдэл хцйхдээ мөн л энэ агентлагийн мэдээг ашиглаж байсан гэдэг. Ийнхүү мэдээ, мэдээлэл нь нефть, шатахуунтай адил түргэн гүйлгээтэй өргөн хэрэгцээтэй бараа болж энэ зах зээлд Би- би—си, Ассошиэйтэд Пресс. Кэй—Би—эс, ройтер зэрэг аваргууд өдөр шөнөгүй, цаг минут тутам өрсөлдөж байна. АНУ—ын Харвардын их сургуулийг төгссөн, 28 настай Питер Ханнам (Австри) урьд нь Вьетнам, Камбож, Хонконгод ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч. Тэр Монголд жил дөрвөн сар хэртэй ажиллаж байна. Монголын эдийн засгийн бодит байдал. Ардчилал, хандивлагч орнуудын зээл тусламжийн тухай, Японы тусламжаар барьж эхэлсэн төмөрлөгийн үйлдвэрийн хувь заяа зэрэг сэдвээр мэргэжлийн өндөр түвшинд бичсэн түүнии ниитлэлүүдийг «Фар истерн экономикревью», «Экономист» зэрэг өрнөдийн ажил хэрэгч хүмүүсийн дунд нэр хүндтэй сэтгүүлд хэвлэсэн билээ. Заримыг нь сэтгүүлч бид орчуулж өөрсдийнхөө тухай зарим тоо баримтыг «шинээр» мэдэж авдаг байсан ч удаатай.


1361 — Питер, Монтолд ажиллахад ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? — Коммунист байсан Монгол орон өнөөдөр сонин, хэвлэлийн Эрх чөлөө нэлээд хөгжсөн улс боллоо. Надад ажиллахад нэг их бэрхшээл гээд байх юм алга. Харин танайд яг үнэн тоо, баримт олоход маш хэцүү юм, Бүх юм нь холилдож, хутгалдаад яг энэ бол тийм юм гээд хэлээд өгчих хүн тун цөөхөн. Яам, албан байгууллага болгон өөр өөр баримт хэлнэ. Хэн хариуцах ёстой нь Ч мэдэгдэхгүй. Гэхдээ ерөнхийлөгч. Ерөнхий сайд, ер нь хэнтэй ч уулзъя гэсэн саад тотгор байдаггүй нь хэвлэлийн эрх чөлөө Монголд хөгжиж байгаагийн нэг илрэл юм. - Мэдээ, материалаа яаж дамжуулдаг вэ? - Төв шууданд очиж. Факсаар явуулдаг. -Ямар орчуулагчтай ажилладаг вэ? -Нэг залуу бий. Түүнтэй би гэрээ байгуулж орчуулагчаар ажилласны хөлсийг нь төлдөг… Питер их дэлгүүрийн хавьд нэг айлын байр хөлсөлж суудаг, Тэр хувийн тэрэггүй бидэнтэй адил автобусанд чихэлдэж явна. Цаасны хавчаар, үзэг бэх, зарим хүнсээ Бээжингээс авчирдаг гэнн. Бээжинд ройтерын 4 сурвалжлагч ажилладаг юм байна. Нэгдүгээр сард Питер Ханн Монголын тухай найман мэдээ явуулж, Австарийн радиод нэг нэвтрүүлэг бэлтгэж өгчээ. Монгол, Хятад улсын хооронд дипломат’ харилцаа тогтоосны дараа, 1950—иад оны сүүлчээр Синьхуа агентлаг өөрийн сурвалжлагчаа манайд ажиллуулах болж Баатарсан гуай тэр үед анх иржээ. Тэр одоо 55 настай. Монголд нийтдээ 12 жил ажиллажээ. -Ийм болохоор би Монгол орны соёл, түүхийг сайн мэднэ Гэж өөрийгөө боддог. Ажлын хажуугаар Монголд байх хугацаандаа олон сайн найз нөхөдтэй болсондоо баярлаж явдаг. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа улам хөгжиж байна. Энэ ч миний ажилд их нөлөөлж байна гэж тэр ярив. Ван Янжун гэдэг залуу сурвалжлагч түүнтэй хамт ажилладаг. Эднийх «Мерседес— бенц», «Тоёото* маркийн хоёр хөнгөн тэрэгтэй. Одоохондоо ЭСЯ—ндаа байрлаж байна. Манайх газрын хуулиа гаргавал өөрийн байртай болж тохижих санаатай байгаа гэнэ. Нэгдүгээр сард тэд төврүүгээ 30—аад мэдээ дамжуулжээ. Урьд нь манайд «Правда», «Известия» сонин, радио, телевиз гээд зөвлөлтийн арваад сурвалжлагч ажнлладаг байснаа цөөрсөөр цөөрсөөр одоо ИТАР—ТАСС— ын ганц сурвалжлагч л үлдлээ. Гэвч «ганц дайчин ганцаардахгүй» гэгчээр 45 настай Дугар Гармаевич Санжиев 1992 онд 1139 мэдээ бичиж, зарим сурвалжилгыг нь «Эхо планеты», «Восточный экспресс» зэрэг сэтгүүлд нийтэлсэн байна. Саяхан тэр бөөн баяр болов. Төвөөс нь түүний таван сарын цалинг ирүүлсэн гэнэ. -Таван сар эхнэр, зээ охин (Улаанбаатарт төрсөн) бид гурав хэцүүхэн л байлаа. ЭСЯ—наас мөнгө зээлж аргалж байв. Одоо ёстой л гэнэт баяжлаа гэж тэр ярив. -Таныг удахгүй бүрмөсөн буцна гэж дуулсан юм байна. -Тэгнэ. Зургадугаар сард ажлаа хүлээлгэж өгнө. Монголд байсан дөрвөн жилд чамлахааргүй зүйл бүтээлээ гаж бодож байна…


1362 ИТАР—ТАСС хотын төвд хоёр өрөө тохилог байр хөлсөлдөг. Эндээ хоёр, гурван компьютертай. Өдөрт дунджаар гурав, дөрвөн мэдээ бичдэг бөгөөд төвтэйгөө холбоо барихад харьцангуй хялбар байдаг бололтой. Ц. Жаргалсайхан 1993 оны хоёрдугаар сарын 1 №18(518) Хилийн багана шинэ сүлдтэй болно Өнгөрсөн баасан гаригт болсон Монгол Улсын Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайдын орлогч Ч.Пүрэвдорж даргалан хийлгэв. Хуралдаан улсьн хилийг шалгахтай холбогдсон зарим асуудлыг хэлэлцээд 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Төрийн сүлд өөрчлөгдсөн тул хилийн тэмдгийн Монголын багана дээр шинэ сүлд хадах шаардлагатай болсныг тэмдэглэв. Хилийн багана дээр хадах сүлд тэмдгийг үйлдэхэд зориулсан хөрөнгийг Монгол— Оросын хоорондын Улсын хилийг шалгах хамтарсан комиссын монголын хэсэгт гаргаж өгөхийг Сангийн яаманд эөвшөөрөв. Улсын хилийг шалгах хамтарсан комиссын одоогийн баримталж буй дүрмийг өөрчлөх эсэх асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо. Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын хооронд байгуулах “Гурван улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн” төслийг хуралдаан зүйтэй гэж үзээд энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны тэргүүн дэд сайдад зөвшөөрөв. 1993 оны хоёрдугаар сарын 9 №23 (523) Эдийн засгийн «Түмэн гол» бүс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ивээл дор БНАСАУ, Хятад, Оросын хил дээр байрласан «Түмэн гол» бүсийн эдийн засгийг хөгжүүлэх талаар зургаан улсын Засгийн газар хоорондын байгууллага байгуулагдав.Сөулд болсон уулзалт дээр Өмнөд, Хойд Солонгос, Хятад, Оросын Холбооны Улс, Монгол болон Японы төлөөлөгчид 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийг боловсруулах ажлын хөтөлбөр гаргажээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд Владивосток хот. Хойд Солонгосын Чхонджин усан боомт орох бөгөөд цаашид баруун зүгт Хятадын нутаг дэвсгэрийг багтаах болно, Мөн түүнчлэн хуурай замын тээвэр энэ бүсийг Азийн төвийн районуудтай, далайн тээвэр Япон, бас бүс нутгийн, бусад улстай холбож өгнө. Энэ их төсөлд 30 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд Азийн хөгжлийн банк, Олон улсын шинэчлэл хөгжлийн. Банк„ Олон улсын ба үндэсний бусад сангаас санхүүжнэ, Төслийн боловсруулалтын ажлыг оролцогч талууд хариуцах бөгөөд энэ зорилгод НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2-3 сая доллар гаргаж байна.


1363 Худалдааны чөлөөт бүсийг Орос, Хятад, Хойд Солонгосын хил дээр Түмэн голын сав газарт байгуулахаар төлөвлөж байгаа юм. Дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд томоохонд орж буй энэ бүсийг байгуулахад олон туршлагыг, тухайлбал Номхон далайн усан боомт Хонконгоор дамжин дэлхийн эдийн засагтай хоршин нэгдэх замаар БНХАУ-ын өмнөд мужуудын хуримтлуулсан туршлагыг өргөн ашиглах болно. Сибирь, Монголоос шинэ бүст авчрах түүхий эдийн нөөцийг орон нутгийн эрчим хүчний болон хөдөлмөрийн нөөцийг ашиглах үндсэн дээр боловсруулах зорилгоор Хятад, Хойд Солонгост нийлүүлэх юм. Бэлэн бүтээгдэхүүнийг Япон, Өмнөд Солонгос, өрнөдийн орнуудад борлуулна. Баруун Европ, Түмэнжин бүсийн усан боомтын хоорондын харилцааг зохион байгуулахын тулд орчин үеийн төмөр замыг барихаар төлөвлөж байна. Цаащдын хэтийн төлөвт жуулчны төв, тухайлбал далайн аялалд. Үйлчлэх жуулчны баазыг байгуулж: болох юм. Ийм төлөвлөгөө нь Орос, Хятад, Хойд Солонгост зах зээлийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд нэн чухал хүчин зүйл болно НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд тухайн төсөл дэмжигдсэн авч түүний хэрэгжилтийн явцад багагүй саад тотгор учирч байна. Тухайлбал нэгдүгээрт Орос, Хойд Солонгос, Хятадын хил орчмын районуудын хооронд мэдээллийн бүрэн найдвартай байдал бараг үгүй байгаад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Хоёрдугаарт одоогийн төмөр замын өргөн өөр өөр байгаа нь тээврийн хөдөлгөөнд саад болж байна. Гуравдугаарт, энэ дүүрэг дэх дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай 30 тэрбум долларыг хайж олох нь нэлээд бэрхшээлтэй асуудлын нэг мөн. Түмэн гол бүсийг байгуулах хүрээнд тодорхой төслүүдийг үнэлж боловсруулах олон улсын хорооны санхүүжилтэд 12 сая доллар шаардлагатай юм. Нийтдээ анх- тооцоогоор барагцаалбал усан боомтын аж ахуйг шинэчлэн өөрчлөхөд ойролцоогоор дөрвөн тэрбум, нисэх онгоцны буудлыг барихад хоёр тэрбум, төмөр замын сүлжээг өргөтгөхөд дөрвөн тэрбум. 500 мянган хүнээр бодож гаргасан орон сууц ба нийгэм соёлын барилга байгууламжийг барихад найман тэрбум доллар хэрэгцээтэй. Энэ арга хэмжээнд Япон, Солонгос улсаас ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм гэж төслийн зохион бүтээгчид үзэж байна. Гэвч япончууд эхний үед аз туршихгүй байж, харьцангуй бага хөрөнгө оруулалт хийж тухайлбал үйлдвэрийн шинэ хүч чадлыг бий болгохоор төлөвлөж байна. Эдгээр үйлдвэр амжилттай ажиллах явдал их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах үндэс болно. Цэвэр санхүүгийн асуудлаас гадна төслийг хэрэгжүүлэх явцад улирч буй нэлээд том бэрхшээл бол Орос Хятад, Хойд Солонгос, энэ гурван улс тус бүр өөрийн нутаг дэвсгэрт хөрөнгө Оруулалтыг төвлөрүүлэхэд түншүүдийг зөвшилцөлд хүргэх :эрмэлзэл юм. Хятадын тал ирээдүйн бүсийн гол усан боомтыг Түмэн голын адгаас баруун тийш хэдхэн километрт байгуулахыг хүсэж байна. Энэ хувилбарын үндсэн шалтгаан бол энд хөдөлмөрийн нөөц ихтэй явдал юм. Мөн голоор усан онгоц явах боломжийг хангах үүднээс голын эх ба адагт жил бүр цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Түүнээс гадна өвлийн улиралд гольн хөлдөдлт хөлөг онгоц явахад бэрхшээлтэй болгоно. Оросын Холбооны Улс бүсэд түүхий эдийн хавсарга үүрэг хүлээх сонирхолгүй байна. Владивосток, ровск хотыг тээвэр, боловсруулалтын бааз суурь болгоныг ашиглах саналыг Орос улс тавьж байна. БНАСАУ-


1364 ын хувьд үл хөлддөг усан боомт Чхойджин Наджин хотуудын хөгжилд хөрөнгө оруулах саналтай байгаа юм. Эндээс үзэхэд дээрх улсууд хамгийн чухал асуудлаар нэгдсэн саналд одоогоор хүрээгүй байна. Энэхүү төсөлд Монгол оролцож байгаа нь манай олон улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой алхам болох нь мэдээж. Манай улс дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой үйл хэрэгт оролцож. Ингэснээрээ цаашид өөрийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад түлхэц болно. Гэхдээ энэ төсөлд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын өмнө хүлээж байсан шиг түүхий эдийг нийлүүлэх бааз болох нь хангалтгүй билээ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сүүлийн 40 жилд манай улс Зүүн Европын орнуудад түухий эд, мал аж ахуйн бүтэзгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдханаар эхспортолж оронд нь хүүгээргээр хийсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах замаар алдагдалтайгаар хоршин ажиллаж байсан түүхээ эргэн санахад хэн хүнд нэгийг бодогдуулах биз. Оролцох аз завшаантай эрхтэй болсны хувьд хамтын ажиллагааны хэлбэрийг улс, эх орондоо бага ч гэсэн үлдэцтэй байхаар зохион байгуулбал ямар вэ? Үүнд; —Төслийн дагуу түүхий эдийг эхний үед хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэлбэрээр нийлүүлж өгөх. Үүний тулд тус бүс нутагт ойр орших Дорнод аймаг буюу Баянтүмэнд түүхий эд боловсруулалтын өндөр Технологитой жижиг, дунд үйлдвэрүүдийг барьж байгуулах. Түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төслийн санд оруулахаар тусгах, —Дорнод аймаг ба “Түмэн гол” бүсийг холбосон зам харилцаа, холбоог барих талаар арга хэмжээ авах, төмөр зам тавих боломжийг судлах, хэрэгжүүлэх, —Мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин бэлтгэх арга хэмжээг авч явуулах богино хугацааны үр ашигтай сургалт зохион байгуулах гэх мэт болно. Олон улсын хөдөлмөрийн хуваарьт ’ийм замаар үр бүтээлтэй оролцож байж гэмээнэ сая улсын хүндрэлийг зарим талаар хөнгөвчлөх, ингэснээр зах зээлийн харилцааны шилжилтийн асуудлыг шийдвэрлэхэд өчүүхэн ч нэмэр хандив болох биз ээ. 1993 оны хоёрдугаар сарын 10 №24 (524) 50 хөгжөөн дэмжигч Шанхай явж магадгүй Монголын үндэсний олимпийн хороо Зүүн Азийн спортын анхдугаар наадмын үзэгч хөгжөөн дэмжигчээр Монгол Улсаас 50 хүн явуулах саналыг уул наадмыг зохион байгуулах хороонд тавихаар шийдвэрлэжээ. Гуравдугаар сарын дундуур Шанхай хотод болох тус наадмыг зохион байгуулах хорооны техникийн зөвлөлгөөний үеэр үзэгч хөгжөөн дэмжигчийн асуудлыг ярилцаж шийдвэрлэх гэнэ. 1993 оны гуравдугаар сарын 6 №36 (537) Хэлхээ холбоог өргөжүүлнэ


1365 Улсын их хурлын зарим гишүүд АНУ БНХАУ – д айлчилаад саяхан ирлээ. Төлөөгчидийг ахалж явсан Байнгын хорооны дарга Д. Лүндээжанцантай манай сурважилагч уулзаж айлчлалын үр дүнд сонирхолоо -Улсын их хурлын таван гишүүн Азийн сангийн шугамаар АНУ-д танилцах айлчлал хийгээд ирлээ Энэ хугцаанд бид Санфранциско Бостон Вашингтон хотоор орж Конгрессийн болон Сенатын төлөөлөгчдийн танхимын гадаад бодлогын хороод, Сенатын танхимын төсвийн болон тагнуулын хороодыг үйл ажиллагаатай танилцсан. Түүнчлэн конгрессийн судалгааны алба, Тамгын газар, Бүгд найрамдах намын бүлгийн ажлыг сонирхолоо. Үндэсний аюулгүй байдлын гадаад харилцааны салбарын захирал ноён Эриг Шварц сенатч Мачис нартай уулзаж ярилцлаа. Төрийн департамент Батлан хамгаалах яамны ажилтнууд болон Монголын талын асуудлыг хариуцсан хүмүүстэй бас уулзлаа. Түүнчлэн хэд хэдэн их сургууль олон улсын бодлого боловсруулдаг Засгийн газрын бус судалгааны төвүүдийн эрдэмтэдтэй санал солилцож явлаа. Вашингтоны ойролцоо байдаг цэргийн бааз дээр очсон. Гол нь бид АНУ-ын төрийн тогтолцоо түүний дотор гадаад бодлого улсын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сонирхож явсан юм. АНУ, болон Өрнөдийн орнуудтай тогтоосон харилцаа», хамтын ажиллагаагаа бэхжүүлж хөгжүүлэх нь Монгол Улсын эрх ашиг аюулгүй байдалд нийцнэ хэмээн үздэгээ бид уулзсан хүмүүстээ хэлж явлаа. Азийн сангийн салбараас Вашингтонд зохион байгуулсан арга хэмжээнд дээр би «Хүйтэн дайны дараах Монгол Улсын гадаад бодлого сэдвээр үг хэлэхдээ ч энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Нэгэнт тогтсон хэлхээ холбоог өргөжүүлж, цаашид ч хамтарч ажиллах эрмэлзэлтэй байдгаа Америкчууд бидэнд илэрхийлж байсан. Манай төлөөгчид буцах замдаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны урилгаар албан ёсны айлчлал хийлээ. Тус хорооны дарга Ван Ли орлогч дарга бөгөөд Гадаад бодлогын хорооны дарга Ляо Ханьшин нар болон Өвөр Монголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны удирдлагатай уулзлаа. Гадаад бодлогын хорооны удирдлагатай уулзаж ажлын хэлэлцээр хийв. Манай оронд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэний хийх айлчлалын үеэр байгуулах гэрээ, хэлэлцээрүүдийн талаар дээрх уулзалтууд дээр санал бодлоо солилцсон. 1993 оны гуравдугаар сарын 11 №39 (539) Монгол хэл Өвөр Монголд ХӨХ ХОТ. Өвөр Монголын хөдөө нутгийн монгол малчид, тариачдын олонхи хятад хэл, бичиг мэдэхгүй гэдгийг орон нутгийн засаг, захиргааны байгууллагын албаны хүмүүс ч тэмдэглэж байна гэж Синьхуа хороо уламжлав. Сүүлийн жилүүдэд төрийн бүх баримт бичиг, албан ёсны сонинг хятад, монгол хоёр хэлээр хэвлэдэг болов, Цаашилбал. Монгол хэлийг өөртөө засах орны боловсролын байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажлын хэл болгон ашиглаж байна.


1366 Одоо анхан шатны сургуулийн 250000 сурагч, дунд шатны сургуулийн 100000 оюутан монгол хэл. Бичиг заалгаж Өвөр Монголд 18 сонин, бусад 44 тогтмол хэвлэл хэвлэгдэж, 400 уран сайхны кино монгол, хэлээр орчуулжээ. Нутгийн радио. Телевиз өдөр тутам монгол хэлээр нэвтрүүлэг хийж байна. Монгол хэлний судалгааг хөгжүүлэх зорилгоор сүүлийн үед өөртөө засах нутаг болон бусад долоон мужид монгол хэл шинжлэлийн газар, төв байгуулж байна 1993 оны гуравдугаар сарын 19 №44 (544) Хүлээн авч уулзлаа Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зяи-г Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 1993 оны дөрөвдүгээр сарын 2 №52 (552) Шинэ үйлдвэр Монгол, Хятадын хамтарсан хүүхдийн хувцасны жижиг үйлдвэр нийслэл хотноо ашиглалтад оров. Монголын үйлдвэрлэл үйлчилгээний “Сар” Хятадын ОМӨЗО-ны аж ахуйн компанийн хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан тус үйлдвэр жилд 15—16 нэр төрлийн 9000 хос хувцас хийх ажээ. 1993 оны дөрөвдүгээр сарын 7 №55 (555) Шанхайд очих тамирчид Хөнгөн атлетикийн хаврын тэргүүн шалгаруулах тэмцээнд Дорнод, Төв, Хэнтий аймаг, Дархан, Улаанбаатар хотын 10 багийн 130 гаруй тамирчин өрсөлдлөө. Энэ тэмцээн бол тавдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо явагдах Зүүн Азийн спортын анхдугаар наадмын өмнөх их сорилго юм. 0ролцсон төрөл зай тус бүртээ тэргүүн байрт шалгарсан Т. Энх—Од (14 настай), Ш. Долгор, Д, Махашири, Г, Лхамгомбо, П. Пүрэвсүрэн, Ш. Мөнхзориг нар Шанхайн наадамд оролцох эрхтэй болжээ. Т. Одонтуяа 1993 оны дөрөвдүгээр сарын 9 №56 (556) Хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд П. Жасрай БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зянг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдууллн хүлээн авч уулзлаа. 1993 оны дөрөвдүгээр сарын10 №57 (557)


1367 «Өз хонзон» Монгол, Хятадын киночдын хамтын бүтээл “Өс хонзон” уран сайхны кино дэлгэцнээ гарч эхэллээ. Киноны зохиолыг Ц. Напагдорж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Мө. Наянтай нар бичиж, ерөнхий найруулагчаар Г. Жигжидсүрэн ажиллаж, хөгжмийг Өвөр Монголын алдарт дуучин, хөгжмийн зохиолч Тэнгэр зохиож дууг нь өөрөө дуулсан байна. Гол дүрүүдэд ардын жүжигчин А. Очирбат, жүжигчив Г. Золбоот, Ц. Эрдэнэбат, Өвөр Монголын жүжигчин Цагаанчулуу, Урнаа, Ирээхүү, Э.Чан Лин нар тогложээ. Д. Энхбат 1993 оны дөрөвдүгээр сарын13 №58 (558) Айлчлал хойшлогдов БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэ – ннй биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан түүний Монгол болон Төв Азийн бусад улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлуулах болсон тухай Хятадын тал Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгджээ. Монгол улсад айлчлан ирэх хугацааг хоёр тал жич тохиролцохоор болов. 1993 оны дөрөвдүгээр сарын27 №66 (566) Дээд амжилтаа ахиулжээ Бээжин хотод болсон буудлагын спортын олон улсын «Найрамдал» тэмцээнд манай гавьяат тамирчин Д. Мөнхбаяр бага калибрийн гар бууны дасгалд 600 онохоос 589 онож өөрийнхөө тогтоосон улсын Дээд амжилтыг гурван оноогоор ахиулжээ. БНХАУ-ын тамирчин, Барселоны олимпийн мөнгөн медальт Ли Дуйхун түрүүлж, Д. Мөнхбаяр удаалсан байна. Ш. Батмөнх 1993 оны тавдугаар сарын 1 №69 (569) Сурвалжлагч явахгүй гэнэ БНХАУ-ын Шанхай хотноо болох Зүүн өмнөд Азийн орнуудын анхдугаар тоглолтыг сурвалжлахаар манай улсын хэвлэл, мэдээллийн байгууллагаас нэг ч сурвалжлагч явахгүй гэнэ. Үүний учрыг тодруулахаар Залуучууд, спортын хорооны дэд дарга З.Лагиржавтай яривал “Бид мэдэхгүй. Үндэсний олимпийн хорооны удирдлагууд л мэдэж байгаа. Тэднээс асуу” гэв. Монголын үндэсний олимпийн хорооны дарга С. Болдоос лавлахад:


1368 — Залуучууд, спортын хороо хүнийхээ тоог тогтоод бидэнд мэдэгдэх ёстой. Гэтэл одоо болтол нэрс өгөөгүй байна. Хөрөнгө мөнгөний бэрхшээлээс спортын зарим төрөлд оролцохгүй төлөвтэй. Ямар ч л байсан албан ёсны сурвалжлагч явахгүй гэв. Б. Энхболд 1993 оны тавдугаар сарын 1 №69 (569) 166 цогц медалийн төлөө.. Тавдугаар сарын 9-нөөс 18-нд Шанхай хотноо болох Зүүн Азийн . спортын анхдутаар наадамд Монголын 95 тамирчин жүдо, бокс, хүндийн өргөлт, сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөнгөн атлетик, хөл бөмбөг, ушу, спортын гимнастик гэсэн спортын есөн төрлөөр хүч сорино Энэ наадамд Япон, БНАСАУ, БНСУ, Монгол, БНХАУ, Гонконг, Тайвань, Макаогаас гадна Номхон далайн баруун этгээдэд орших Гуам арлын тамирчид оролцох бөгөөд тэд. 166 цогц медалийн төлөө өрсөлдөх ажээ. 1993 оны тавдугаар сарын 5 №71 (571) Шагжийн толь Бээжинд хэвлэгдэнэ Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн агсан Шагж гүүшийн зохиосон “Монгол хэлний тайлбар эрэхүй хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих” хэмээх дөрвөн дэвтэр тайлбар толийг Монголын Соёлын сангаас эрхлэн Бээжинд хэвлүүлэхээр болжээ. Толийг ирэх оны тэргүүн хагаст багтаан эхний ээлжинд 3000 ширхгийг гаргахаар Хятадын үндэсний хэвлэлийн хороотой тохиролцсон байна. Их бичгийн хүн Шагжийг уг тольд феодалын үг олон оруулсан гэж 1938 онд хориглож байжээ. 1993 оны зургадугаар сарын 19 №97 (597) Хятадын прокуроруудын айлчлал Монгол Улсьн Ерөнхий прокурорын урилгаар манай оронд айлчилж буй БНХАУын Ардын Дээд прокурорын орлогч дарга Чэнь—Минь—Шү тэргүүтэй Хятадын прокурорын байгууллагын төлөөдөгчдийг Монгод Улсын Их Хурлын Тамгын газрын дарга Н. Рннчицдорж, Ерөнхий прокурор Н. Ганбаяр. Хууль зүй сайд Ж. Лувсанжав нар хүлээн авч уулзан хоёр оРны прокурорын болон хууль хяналтын бусад байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлж. Найрсгаар ярилцсан байна Манай сурвалжлагч 1993 оны долдугаар сарын 21 №114 (614) Гэсэр судлал сэргэв


1369 ӨМӨЗО- ны Шилийн хотод Гэсэр судлалын олон Улсын гуравдугаар их хурал маргааш эхэлнэ. Энэ их хуралд доктор П, Хорлоо, Д. Цэрэн-содном. Д. Ёндон, гэсэр судлаач Ж. Төмөрцэрэн, Я. Баатар нар төлөөлөгчөөр оролцож илтгэл тавих ажээ. Академич Ц. Дамдинсүрэнгээс хойш манай оронд Гэсэрийн судлал тасрах хандлагатай байсан бөгөөд хэсэг эрдэмтэн судлаач Гэсэр судлалын төв үүсгэснээр энэхүү нэгэн сэдэвт судалгааны ажил идэвхжих аястай болов. С. Сайн—Ерөөлт 1993 оны долдугаар сарын 21 №114 (614) Орос Хятад Монгол БНАСАУ-ыг холбох зам Орос, Хятад, Монгол, БНАСЛУ алсдаа олон улсын хамтын ажиллагааны Түмэн голын эдийн засгийн Чөлөөт бүсэд үйлчлэх, тэрчлэн Чита хотыг Япон тэнгисийн эрэг дэх оросын боомттой дөт замаар холбох төмөр зам тавихаар тохиролцлоо гэж. «Жэньминь жибао» сонинд мэдээлжээ. Уг төмөр замыг монголын Чойбалсан хот, Хятадын Байчэн, Аэршань Чанчунь, Түмэн сууринг дайруулан, оросын Макарино хот хүртэл , тавих юм. Төмөр замын Түмэнээс Зарубино хүртэлх хэсгийг БНХАУ, ОХУ~ын ажилчдын хүчээр барьж байгуулаад, ашиглалтад оруулсны дараа хамтран эзэмших аж. Саяхан БНАСАУ – аас ирсэн мэдээнээс үзвэл, тус улсын засгийн газар, дээрх ажилд оролцох хүсэлтээ илэрхийлээд; тээврийн тарифийг 30 хувиар хямдруулахаар амласан байна. Харин Монгол Улс Чойбалсан хотын чиглэлийн төмөр замаа шинэчлэх ажилд ороод байна. Хятадын хэвлэлийн мэдээнээс үзвэл, уг төслийг японы банкны эзэд ч ихээхэн сонирхож, 50 сая америк долларын арилжааны зээл нэгэнт олгоод байна. 1993 оны наймдугаар сарын 3 №121 (621) 50 хүн Хятадад суралцана 1993-1994. оны. Хичээлийн жилд Монгол- Улсаас шинээр 50-иад оюутан, аспирант Хятадад суралцах бөгөөд тэд гол төлөв тус орны өмнө зүгийн хотуудын их, дээд сургуульд очих юм. Хятадын Ардын боловсролын яамны хуваариас үзвэл энэ жил манай дадлагын оюутан Бээжин. Нанжин Тяньжин, Шанхай, Гуаньси, Ухай зэрэг хот мужийн дээд сургуульд, очиж суралцана. 1993 оны наймдугаар сарын 3 №121 (621) Хоёр орны гааль хамтран ажиллана Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсьн Гаалийн ерөнхий газрын


1370 дарга Г.Сэсээр, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Лю-Уньжэ нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гаалийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд тус дөхөм болох ажээ. 1993 оны есдүгээр сарын 11 №144 (644) Арьс, нэхийгээр авсан үйлдвэр БНХАУ- ын “ӨМӨЗО—ны Альша аймгийн гадаад харилцаа, жуулчлалын компанийн Баянхонгор аймагт байгуулж өгсөн пүнтүүзний үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ. Цагт 400—500 кг төмсний ээдэм хийж, 80 КГ пүнтүүз үйлдвэрлэх хүч чадалтай энэ үйлдвэр 100 кг төмснөөс 15 кг пүнтүүз гаргах аж. Тус үйлдвэрийг хонины 3500 нэхий, ямааны 1500 арьсаар худалдан авчээ. 1993 оны аравдугаар сарын 1 №155 (655) Санал бодлоо солилцлоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж. Энхсайхан баасан гаригт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зя И-тэй уулзаж хоёр орны харилцааны зарим асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан, цөмийн зэвсэгтэй зарим УЛС Монголын статусыг хүндэтгэхээ илэрхийлснийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга тэмдэглэж ярихад элчин сайд өөрийн Засгийн газрын байр суурийг илэрхийлж өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс болгох тухай Монгол Улсын санаачилгыг Хятад улс сайшаан дэмжиж байгаа бөгөөд Монголын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүндэтгэхээ илэрхийллээ. Элчин сайд Хятад Улс Цөмийн зэвсэггүй бүс болон цөмийн зэвсэггүй улс орнуудын эсрэг цөмийн ‘зэвсгээ хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэхгүй гэж урьд өмнө мэдэгдсэн бөгөөд энэхүү амлалт нь Монгол Улсад мөн хамаарах болно гэж албан ёсоор мэдэгдсэн байна 1993 оны аравдугаар сарын 26 №172 (672) Т. Үйтүмэн аварга болжээ Бээжинд болсон олон улсын боксын уламжлалт тэмцээнд манай тамирчдаас 60 кгын жинд Т. Үйтүмэн шувтаргын даваанд БНХАУ-ын аварга Ян Жаниныг оноогоор хожсон байна. Уг тэмцээний дэвжээнд куба Тайланд Хятадын тус бүр хоёр, Өмнөд солонгос , Монгол, БНАСАУ, Энэтхэгийн тус бүр нэг тамирчин аварга болжээ. 1993 оны арваннэгдүгээр сарын 17 №188 (688)


1371 1994 он. Ясны гурил үйлдвэрлэнэ Монголын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний комплекс импорт компани БНХАУын ӨМОЗО-ны олон улсын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны төв компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу жилд 1000 хүртэлх тонн ясны гурил үйлдвэрлэх бага оврын жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулав. Зураг төслийг боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлэх угсар ч тохируулан туршилт хийх ажлыг Өвөр Монголын мэргэжилтний хэсэг хариуцжээ. Тус үйлдвэрээс гарах ясны гурилын дийлэнх хувийг ӨМОЗО-ны олон улсын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны төв компани худалдан авахаар тохиролцсон байна. 1994 оны нэгдүгээр сарын 26 №18 (737) Хэлэлцээрт гарын үсэг зурав Гурван улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол улс, ОХУ, БНХАУ—ын засгийн газар хоорондын хэлэлцээрт монгол улсын гадаад харилцааны тэргүүн дэд сайд Ж.Чойнхор, ОХУ—аас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С. Разов, БНХАУ—аас тус удсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пэй Зян нар нэгдүгээр сарын 27—ны өдөр улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Хэлэлцээрт гарын үсэг зурахад монгол улсын гадаад харилцааны сайд Ц. Гомбосүрэн, монгол, оросын хоорондын улсын хилийг шалгах хамтарсан комиссын монголын хэсгийн дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд Л. Мундагбаатар, Оросын төлөөлөгчдийн тэргүүн, тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин Г. В. Киреев, Хятадын төрийн тэргүүн, БНХАУ—ын гадаад явдлын яамны зөвлөх Ли Цинюань Орос, Монголын хоорондын хилийг шалгах хамтарсан комисс оросын хэсгийн дарга Н. В. Павлов болон албаны бусад хүн байлцав. ГХЯ—ны хэвлэл мэдээллийн хэлтэс 1994 оны хоёрдугаар сарын 2 №23 (742) Азийн орнуудаар аялахаар мордлоо Бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч ш. Д. Шарма, тайландын вант улсын засгийн газар, бүгд найрамдах ардчилсан лаос улсын ерөнхийлөгч нухак пумсаван. Бүгд найрамдах социалист вьетнам улсын дарга Лө Дык анийн урилгаар монгол улсын


1372 ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гэргийн хамт азийн дээрх орнуудад албан ёсны айлчлал хийхээр улаанбаатараас өчигдөр мордлоо. Ерөнхийлөгчийг Буянт-Ухаагийн нисэх онгоцны төв буудлаас монгол улсын их хурльн дарга Н. Багабанди, ерөнхий сайд П. Жасрай, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш. Жадамбаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын Дарга М. Энхсайхан, гадаад харилцааны дэд сайд Ж. Чойнхор албаны бусад хүн үдэж мордууллаа. Мөн монгол улсад бнэу. БНАЛАУ, БНСВУ, БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Р. Л. Неги, Сиалункон Сэнгутхон. Ле Ден То, Хуан Жякуй нар үдэлцлээ. Манай сурвалжлагч 1994 оны хоёрдугаар сарын 22 №35 (734) Ерөнхийлөгч П.Очирбат мэндчилгээ дэвшүүлэв Монгол улсын ерөнхийлөгч П. Очирбат азийн зарим улсад айлчлах замдаа хоёрдугаар сарын 21- нд БНХАУ—ын дарга Зян Зэ- Миньд цахилгаан утас илгээжээ. Уг цахилгаан утсанд дурдахдаа. “Танай сайхан нутагт буугаад мордох энэхүү мөчийг ашиглан БНХАУ—ын дарга танд болон хятадын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье, монгол, хятадын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлье. Эрхэмсэг ноён дарга танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөхийн хамт хятадын ард түмэнд хөгжил. Цэцэглэлийн ерөөлийг өргөн дэвшүүлье” гэсэн байна, Мөн өдөр ерөнхийлөгч П.Очирбат Мъянмарын холбооны улсын хууль журмыг сэргээн тогтоох төрийн зөвлөлийн дарга Тан Шуэ-д илгээсэн цахилгаан утсандаа танай нутаг дээгүүр нисэн өнгөрөх энэ мөчид эрхэмсэг ноён танд болон танаар уламжлуулан мъянмарын ард түмэнд чин сэтгэлийн мэнд хүргэж, хөгжил цэцэглэлийн ерөөл дэвшүүлье гэжээ. 1994 оны хоёрдугаар сарын 22 №35 (734) Бээжингийн галт тэрэгний тасалбарын үнэ нэмэгдэв Улаанбаатарын галт тэрэгний тасалбарын үнэ энэ сарын нэгнээс нэмэгдэв. Мягмар гаригт Бээжингээс хөдөлдөг хятадын галт тэрэгний тасалбарын үнэ болон баасан гаригт Бээжингээс гардаг монголын галт тэрэгний тасалбарын үнийг зөрүүтэй тогтоосон байна. Бээжин—Улаанбаатарын хооронд зорчдог хятадын галг тэрэгний энгийн суудал 737 юань, зөөлөн суудал 1048 юань.люкс суудал нь 1340 юань болсон байна. Монголын галт тэрэгний энгийн суудал 708 юань, зөөлөн суудал 967 юань болжээ. Өмнө нь Монгол, Хятадын галт тэрэгний тасалбар аль аль нь адилхан 467 юанийн үнэтэй байсан юм. МОНЦАМЭ 1994 оны гуравдугаар сарын 5 №44 (743)


1373 Ерөнхийлөгч эх орондоо буцаж ирлээ Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Ш. Д. Шарма, Тайландын Вант Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Ардчилсан Лаос ард Улсын Ерөнхийлөгч Ну.Хак Пумсаван, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дарга Ле Дык Агийн урилгаар Азийн дээрх орнуудад албан ёсны айлчлал хийгээд бямба гаригт эх орондоо буцаж ирлээ. Еренхийлөгчийг Буянт— Ухаагийн нисэх онгоцны төв буудалд Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди, Ерөнхий сайд П. Жасрай, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Ш. Жадамбаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга М. Энхсайхан. Гадаад харилцааны дэд сайд Чойнхор албаны бусад хүн уттан авлаа. Мөн Монгол Улсад БНЭУ. БНАЛАУ, БНСВУ, БНХАУ—ын хэргийг түр хамаарагч Р. Л. Неги, Сиалуннон Сэнгутхон, Ле Ден То, Хуан Жякуй нар угталцлаа. “Аэ”. Монцамэ агентлагийн тусгай сурвалжлагчид 1994 оны гуравдугаар сарын 8 №45 (744) Ачааны хэмжээг тохиров Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн БНАСАУ, БНХАУ. Монгол, ОХУ-ын тээврийн болон гадаад худалдааны байгууллагын төлөөлөгчдийн зөвлөлгөөн энэ оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 5-нд Улаан—Үд хотод болж, эдгээр орны хооронд 1994 онд төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжих ачааны хэмжээг тохиров. Үүнд, Монголын төмөр замаар экспортын 1297, импортын 1302, дамжих 875 мянган тонн ачаа тээвэрлэхээр тохирсон нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс нэлээд хэмжээгээр өссөн байна. Уг ачааг саадгүй тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг тээвэрлэлтэд оролцогч талууд хамтран боловсрууллаа. С. Жамц 1994 оны гуравдугаар сарын 10 №47 (746) Зуун компьютер ирнэ Техникийн их сургуультай байгуулсан гэрээнийхээ дагуу Гонконгийн политехникийн дээд сургууль зуун компьютер нийлүүлэх болжээ. Эдгээрийн түрүүч нь Монгол руу ачигдаад байгаа гэнэ. Техникийн их сургуульд компыотерын арав шахам иж бүрэн лаборатори ажилладаг ажээ. Ц. Түмэнбаяр 1994 оны гуравдугаар сарын 11 №48 (747) Харбинд болсон тэмцээнд


1374 Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах уулын цанын тэмцээн БНХАУ–ын Харбин хотод болжээ. Таван орны тавиад тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнд спортын мастер Д. Аранзалзул дөрөвт, нийслэлийн 32 дугаар дунд сургуулийн долдугаар анийн сурагч Б. Энхболд долдугаарт орсон байна. Дашрамд хэлэхэд, Азийн өвлийн спортын наадам 1996 онд мөн Харбин хотод болох ажээ. 1994 оны гуравдугаар сарын 31 №62 (761) Гадаадын иргэн орлогоо тооцоолжээ Монгол, Хятадын хамтарсан “Монтекс” комнанийн ажилтан, БНХАУ-ын иргэн Э. Соёлмаа нэг жил ажилласан хугацааныхаа орлогыг өөрөө тооцоолж, татвараа төлжээ. Тэрбээр бүх орлогынхоо 10 хувьтай тэнцэх 48,0 мянган төгрөгийг татварын байгууллагад тушаасан байна. Манай сурвалжлагч 1994 оны дөрөвдүгээр сарын 6 №66 (765) Айлчлахаар мордлоо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Цянь Цичэний урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц. Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 6-нд Улаанбаатараас мордов. Үдэж мордуулахад Байгаль орчны сайд З. Батжаргал Гадаад харилцааны дэд сайд Ж. Чойнхар БНХАУ-аас тус улсад суугаад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зян нар болон албаны бусад хүн байв. 1994 оны дөрөвдүгээр сарын 8 №68 (767) Монголын ээлжит аялал эхэллээ Улаанбаатар-Бээжингийн хоорондын суудлын галт тэрэгний цувааг монгол, хятадын тал жил жилээр ээлжлэн гаргадаг ажээ.(1990, 1992 онд манайх, 1991, 1993 онд хятадын тал гэх мэтээр) Монгорлын талын ээлжит аялал энэ тавдугаар сарын 5-нд эхэлнэ арван вагон бүхий уг цуваагаар 279 зорчигч тээвэрлэжээ. Бээжинрүү аялах нийт вагонд Улаан Үд хотноо их засвар хийж, түүнчлэн гудас хөнжил, цагаан хэрэглэл зэрэг бүх эд зүйлийг шинээр худалдан авч сольжээ. Дотоодын тээврийн үйлчилгээнд 1993 оны ажлаараа хошуучилсан Б. Долгорсүрэн, Ш. Батмөнх нарыг Улаанбаатар-Бээжингийн олон улсын суудлын галт тэрэгний даргаар томилсон байна. 1994 оны тавдугаар сарын 11 №91 (790) Айлчлалын дүнг сайшаалаа


1375 Засгийн газрын хуралдаан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхцй сайд Ли Пэний манай улсад хийсэн айлчлалын болон Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан. Техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ -ын Засгийн газар хоорондын Комиссын III хуралдааны дүнгийн тухай хэлэлцээд энэ айлчлал, гарын үсэг зурсан гэрээ. Хэлэлцээр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж, айлчлалын дүнг сайшаав. Айлчлалыч дүнгийн талаар Үндэсннй аюулгүй байдлын зөвлөл. Улсын Их Хуралд мэдээлэх нь зүйтэй гэж үзэв. Айлчлалын үеэр гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээр протоколд тусгагдсан болон ярьж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар тогтжээ 1994 оны тавдугаар сарын 13 №93 (792) БНХАУ-аас анх удаа Эрээн хотоос Замын-Үүдийн тосгонд өндөр хүчдэлийн шугамаар эрчим хүч авах гэрээнд Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Р. Рааш, БНХАУ-ын ӨМӨЗОны цахилгаан хангамжийн удирдах газрын орлогч дарга Лю Мин нар саяхан гарын үсэг зурлаа. Ийнхүү энэ оны долдугаар сараас эхлэн манай орон БНХАУ-аас анх удаа цахилгаан эрчим хүч авах ажээ. 1994 оны тавдугаар сарын 14 №94 (793) Хүн орхоодой Монголд ургана Ардын эмнэлгийн хүрээлэнгийн харьяа хүдэр судлах Эрдэм шинжилгээний станцын эдэлбэр газарт Монголд ургадаггүй хүн орхоодойг нутагшуулж эхэллээ, Таван зуу гаруй Хүн орхоодойн суулгацыг зөөврийн хүлэмжийн хамт БНХАУ—аас авчирч туршсан нь амжилттай болж энэхүү ховор ургамал манай оронд амьдрах чадвартайг нотолжээ. Хүн орхоодой нь эмийн бүтцэд ордгийн дээр биеийн тэнхээг сайжруулж, ядаргаа гаргадаг онцлогтой юм байна. 1994 оны зургадугаар сарын 29 №126 (825) БНХАУ-ын кино өдрүүд Од кино театрт БНХАУ-ын кино өдрүүд өчигдөр эхэллээ. Өдрүүдээр түүх, орчин үе, хайр сэтгэл үлгэрийн сэдэвтэй “дийлдэшгүй сэлэм”, “нисдэг хүн”, “шар мөрний дууль”, “залуу хосын хайр”, “шин-лун-мин буудалд болсон хэрэг”, “чөтгөрийг дарсан алтан сармагчин” зэрэг кино гарах юм. 1994 оны долдугаар сарын 29 №148 (847)


1376 Албан ёсны айлчлал хийнэ Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Цяо Шигийн урилгаар 1994 оны наймдугаар сарын хоёрдугаар хагасд БНХАУ-д албан ёсны айлчилал хийнэ. 1994 оны наймдугаар сарын 16 №160 (859) Бээжинд хүрэлцэн ирэв Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ЦяоШи-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр наймдугаар сарын 22-нд Бээжинд хүрэлцэн ирэв. 1994 оны наймдугаар сарын 24 №166 (865) Хүлээн авч уулзлаа БНХАУ-д албан ёсны айлчлад хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчдийг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Ши мөн өдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо. 1994 оны наймдугаар сарын 24 №166 (865) Хэлэлцээ хийв БХАТИХ ын Байнгын хорооны дарга Цяо Шигийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал ХИЙЖ байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди тэргүүтэй Улсын Их хурлын төлөөлөгчид, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга У. Бөхөө тэргүүтэй БХАТИХ—ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийлээ. Н. Багабанди, У. Бөхөө нар хоёр орны парламентын үйл ажиллагааны талаар харилцан дэлгэрэнгүй мэдээлэл хийж. Цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын парламентын хооронд жил бүр төлөөлөгчид харилцан солилцож. Үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах чиглэлээр тогтмол хамтран ажиллаж байгааг Н. Багабанди тэмдэглээд 1990 онд Улсын Бага Хурал, улмаар Улсын Их Хуралд Монгол, Хятадын парламентын бүлэг байгуулагдаж, БХАТИХ-ын Байнгын Хороонд 1993 онд Хятад. Монголын найрамдлын бүлэг байгуулагдсан нь хоёр парламентын хоорондын харилцаа. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөлийг бүрдүүлж байлаа.


1377 Цаащид бид Олон улсын парламентын холбоо, Ази. Номхон далайн бүс Нутгийн орнуудын парламентын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж хоёр талын болон олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцон зөвлөлдөж байх Монгол Улсын Их Хурал, БХАТИХ-аас гаргаж байгаа хууль, тогтоомжууд болон мэдээллийн бусад материалыг харилцан солилцох нь чухал байна гэлээ. БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга У. Бөхөө хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжин гүнзгийрч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд БНХАУ бүх улс, түүний дотор Монгол Улстай энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан харилцаагаа хөгжүүлэхэд бидний зорилго оршиж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэний Монгол Улсад айлчлах үеэр Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан нь манай хоёр орны харилцаа. Хамтын ажиллагаа шинэ шатанд орсныг илтгэн харууллаа гэж тэмдэглэв. 1994 оны наймдугаар сарын 24 №166 (865) Зоог барилаа Монгол улсын их хурлын дарга Н. Багабанди түүний гэргий А. Оюунбилэг болон Улсын ИХ хурлын төлөөлөгчдийг хүндэтгэн мөн өдрийн орой Бүх Хятадын Ардын Төлөөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Цяо Ши гэргийн хамт зоог барив 1994 оны наймдугаар сарын 24 №166 (865) Зян Зэминь хүлээн авч уулзав БНХАУ-ын дарга Зянь Зэминь тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын их хурдын дарга Н. Багабанди тэргүүтэй УИХ-ын төлөөлөчдийг уржигдар хүлээн авч уулзав. Н. Багабанди Зян Зэминь нар улс орны хоо өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэв. БНХАУ-д албан ёсны айчлал хийж хояр орны парламентийн харилцааг хөгжүүлэх, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар БНХАУ-ын удирдах хүмүүстэй санал солилцож, БХАТИХ-ын Байнгын хорооны удирдлагтай хийсэн уулзалт яриа хэлэлцээ амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа Н. Багабанди тэмдэглэв. БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэний манай оронд хийсэн айлчилалын үеэр найрсаг хаилцаа хатын ажиллагааны тухай Гэрээ байгуулсан нь Монгол улс, БНХАУын найрсаг харилцаа хамтын ажиллагааг 21-р зуунд хөгжүүлэх эрх зүйн үндсийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлэн бататгахад чухал ач холбогдолтой болсон билээ. Өнөөдөр Монгол Хятадын харилцаанд шийдвэрлэгдээгүй зарчмын асуудал байхгүй. Хамтын ажиллагаа харилцааны явцад гарч байгаа асуудлуудыг хоёр тал найрсгаар ярилцан шийдвэрлэж байна. Айлчлалын явцад бид Хятадын нээлттэй эдийн засгийн бодлого их


1378 амжилтанд хүрч байгааг үзэж танилцлаа. Манай орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед тусламж үзүүлж хөнгөлөлттэй зээл олгож байгаа Хятадын засгийн газар ард түмэнд талархал илэрхийлье Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгож зарлан тунхагласныг БНХАУ дэмжсэнд баяртай байна. Манай улс хөгжлийнхөө замыг сонгохдоо аль нэгэн улсыг даган дууриахгүйгээр бие даасан бодлого явуулж байгаа бөгөөд улс төр, эдийн засгийн шинэчлэлийг Үндсэн хуулийнхаа хүрээнд хэрэгжүүлж байна. БНХАУ-ын баримталж буй гадаад улстөрийн бодлогын чиглэл, тухайлбал, олон улсын харилцаанд шинэ дэг журам тогтоох талаар дэвшүүлсэн саналыг Монгол Улс дэмжиж байна. Энэ иь Азид төдийгүй дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болж байна гэж II. Багабанди хэллээ. БНХАУ-д байгуулж буй хятадын онцлогтой социализмын талаар Зян Зэминь дэлгэрэнгүй яриад, эдийн засгийн нээлттэй, технологийн өндөр хөгжилтэй бүсүүдэд олж буй ололт амжилтыг онцлон тэмдэглэв. БНХАУ хөрш зэргэлдээ улсууд түүний дотор Монгол Улстай энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр харилцаж, ард түмнүүдийн сонгож авсан хөгжлийнх нь замыг хүндэтгэж дотоод хэрэгт нь хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж байна. Манай Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Гэрээ нь манай хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо. Уг гэрээг Монгол Улсын Их Хурал соёрхон баталжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байна. Мөн нэгэн адил батлах болно гэлээ. Уулзалт ярианд монголын талаас Монгол Улсын их Хурлын Байнгын хорооны дарга Б. Дэмбэрэл, УИХ дахь Монгол, Хятадын парламентнйн бүлгийн дарга Ч. Дашдэмбэрэл төлөөлөгчдийн бусад гишүүд, мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчнн сайд X. Олзвой; хятадын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга У. Бөхөө, БХАТИХ ын Байнгын хорооны Хятад, Монголын найрамддлын бүлгийн дарга Бан Сяогуан, Байнгын хорооны орлогч даргын нарийн бичгийн дарга Жэн И БНХАУ-ын ГЯЯны сайдын туслах Ван И Фан. Байнгын хорооны хэрэг эрхлэх газрын гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Вэй Мин нар байлцав. 1994 оны наймдугаар сарын 26 №168 (867) Уран барилгын цэцэрлэгт хүрээлэн үзэв БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Улсын Их Хурлын Дарга Н. Багабанди тэргүүтэй төлөөлөгчид пүрэв гаригийн үдээс өмнө Бээжин хотын уран барилгын цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхов. Уг цэцэрлэгт хүрээлэнд эртний .хятадын болон хятадын олон үндэстний уран барилгын өвөрмөц нандин хийц загвар бүхий байгууламжуудыг донж зохицлыг нь олж барьж босгосон юм.


1379 УИХ-ын төлөөлөгчид уран барилгын цэцэрлэгт хүрээлэнд мөн хятад үндэстний ший, театрчилсан тоглолт сонирхов. 1994 оны наймдугаар сарын 27 №169 (868) Өрөмч орохоор мордов Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүтэй төлөөлөгчид Шин-ЖианУйгарын өөртөө засах орны төв Өрөмч хот орохоор мөн өдрийн үдээс хойш Бээжингээс мордов. УИХ-ын төлөөлөгчнд Өрөмч хотод хоёр хоног зочлох юм. 1994 оны наймдугаар сарын 27 №169 (868) Өрөмч хотод хүрэлцэн ирлээ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга н. Багабанди тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Шинжаан-Уйгарын өөртөө засах орны төв Өрөмч хотод наймдугаар сарын 25-нд хүрэлцэн ирэв. Төлөөлөгчдийг Өрөмч хотын нисэх онгоцны буудалд Өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Амудун Нияз, албаны бусад хүн угтлаа. Н. Багабанди түүний гэргий А. Оюунбилэг нарт пионерууд амьд цэцгийн баглаа барив. Төлөөлөгчдийг БХА ТИХ-ын Байнгын хороон дахь Хятад. Монголын найрамдлыр бүлгийч дарга Ван Сяогуан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд X. Олзвой нар даралдан явлаа. 1994 оны наймдугаар сарын 30 №170 (869) Үзмийн цэцэрлэгт Н. Багабанди тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Өрөмч хотын нисэх онгоцны буудлаас хотын төв орох замдаа үзмийн цэцэрлэгт хүрээлэнд түр саатав. Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн УИХ-ын төлөөлөгчдөд ажил байдлаа танилцуулж шинэ ургацын дээжээр зочдоо дайлав. 1994 оны наймдугаар сарын 30 №170 (869) Хүлээн авч уулзав Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчдийг Шннжаан-Уйгарын өөртөө засах орны (ШУӨЗО) Ардын төлөөлөгчднйн Их Хурлын байнгын хорооны дарга Амудун Нияз хүлээн авч уулзав. Уулзалт дээр Амудун Нияз, Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүтэй төлөөлөгчдөд Өөртөө засах орныхоо ажнл байдлыг товч танилцуулав.


1380 Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчднйн албан ёсны айлчлал амжилттай болж байгааг Н. Багабанди тэмдэглээд, өргөн уудам нутагтай ШУӨЗО-той Монгол Улсын хил залгаа аймгууд хилийн дөрвөн боомтоор харилцаж, хил худалдаа өргөжиж байна. Бид Шинжаан-Уйгартай олон жилийн тэртээгээс сайн хөршийн харилцааны уламжлалтай. Монголчууд тэмээн хөсгөөр Цонжид жин тээдэг байлаа. Хоёр орны нээлттэй эдийн засгийн бодлогын хүрээнд бид харилцан ашигтай хамтын ажнллагааг хөгжүүлэхийн төлеө байдаг юм. Харин харилцан ннйлүүлж буй барааны чанарт анхаарах нь өнөөдөр нэн чухал байна. Орон нутгийн байгууллагуудын харилцааг бүх талаар хөгжүүлэхийг бид дэмжннэ гэв. Монгол Улсын Их Хурлын дарга Н. Багабанди тэргүүгэй УИХ-ын төлөөлөгчдийг хүндэтгэн Шнижаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Амудун Ниаз зоог барив. Зоог барих үеэр хүндэт зочиддоо тус өртөө за сах орны урлагийн мастерууд үндэсний бүжиг, хөгжим. Ая дууны дээжээсээ тоглож сонирхууллаа. ТОДРУУЛГА: ШУӨЗО нь 1,66 сая. Ам. Дөрвөлжин км нутагтай, 13 үндэстэн ястнаас бүрдсэн 15,8 сая хүн амтай. Уйгарууд хүн амын 46 хувийг эзэлдэг. 130 мянган монгол үндэстэн амьдран суудаг. Монгол үндэстний өөртөө засах хоёр аймагтай. Засаг захиргааны найман дүүрэг, таван өөртөө засах аймаг, 64 сумтай. ШУӨЗО нь монгол, орос. Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Пакистан. Энэтхэгтэй хиллэдэг. 1994 оны наймдугаар сарын 30 №170 (869) Нефть—химийн үйлдвэрт Н.Багабанди тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид наймдугаар сарын 26-нд Өрөмч хотын дүүрэг дэх нефть- химийн үйлдвэр үзэж сонирхов. Үйлдвэр дээр ШУӨЗО- ны төлөвлөгөө, эднйн засгийн албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Монгол Улстай хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв. Нээлттэй бодлого явуулснаар эднйн засгийн чадавхи харьцангуй түргэн өсчээ. Газрын тос, нүүрс, эрчим хүч, нэхмэлийн үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна. Хөдөө аж ахуйн томоохон цогцолборуудыг байгуулж эхэлжээ. 50 гаруй оронтой худалдааны харилцаатай, 230 нэрийн бүтээгдэхүүн экспортолдог. Гадаад худалдааны эргэлт нь 912 сая ам. Долларт хүрсэн байна. 1975 онд барьж эхэлсэн нефть—химийн энэ үйлдвэр тус өөртөө засах оронд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй 123 томоохон төслийн нэг бөгөөд 1.5 тэрбум юанийн үндсэн хөрөнгөтэй, газрын тос боловсруулах таван үйлдвэрээс бүтсэн цогцолбор юм. Жилд 2,5 сая тн түүхнй нефть боловсруулж бордоо болон ннйлэг эдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. ШУӨЗО — ны нутагт 30 – 50 тэрбум тн ын нөөцтэй газрын тосны 122 орд илрүүлжээ. Нийт нөөц нь 1.7 триллион гэж тооцоолсон байна. 1994 оны наймдугаар сарын 30 №170 (869)


1381 Богд нуурын монгол тосгонд Н. Багабандн тэргүүтэй У ИX -ын төлөөлөгчдийн суусан автомашины цуваа Төв Азийн сүрлэг оргилуудын нэг далайн түвшнээс дээш 5550 метр өндөрт оршдог. Тэнгэр уулыг сүлжиж тавьсан засмал замаар явж 1951 метр өндөрт уулын хавцалд тогтсон Богд нуурын хөвөөн дэх монгол тосгонд хүрэлцэн очив. 1993 онд БНХАУ-ын ШУӨЗО-ны Фухон хотын “Жуулчин” компанн Монгол Улсын үйлдвэр, худалдааны “Лавай” компани хамтран “Жангар” нэртэй монгол тосгон байгуулж эхэлжээ. Ерөнхий захирал нь монголын “Лавай” пүүснйн захирал Д.Баяндалай, орлогч захирал нь Чин Гүй Ен. Энд үдийн зоогийг монгол заншлаар бэлтгэсэн байв. Амралт жуулчлалын энэ төвийг монгол туургатны зан заншлыг хадгалсан байдлаар тохижуулна. Жангар баатрынхаа хөргийг бүтээж хоймортоо залахаас авахуулаад хийх ажил их байна гэж тэд ярьж байв. ШУӨЗО Монгол Улсын баруун аймгуудтай хилийн дөрвөн боомтоор 1990 онд нэг сая ам. Долларын худалдаа хийсэн бол 1993 онд 30 сая ам. Долларт хүрчээ. Худалдааны 100 гаруй түнштэй. Түүний нэг нъ монголын үйлдвэр, худалдааны “Лавай” компанитай хамтран байгуулж буй “Жангар” амралтын төв юм. Н. Багабанди тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид үдээс хойш нэхмэлийн Тянь Шань үйлдвэрийг үзэж сонирхов. Үйлдвэрийн нэгдүгээр орлогч дарга Сю Шу Жин үйлдвэрээ Итали, Японы технологиор шинэчилснээр бүтээгдэхүүний чанар, хэмжээ өссөн гэж танилцуулав. ШУӨЗО-оор аялахад Н.Багабанди тэргүүтэй УИХ- ын төлөөлөгчдийг БХАТИХ- ын Байнгын хороон дахь Хятад, Монголын найрамдлын бүлгийн дарга Ван Сяогуан, ШУӨЗОны Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Амудун Нияз гэргийн хамт явлаа. 1994 оны наймдугаар сарын 30 №170 (869) Хүлээн авч уулзлаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад явдлын яамны сайд Цянь. Цичэнь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд X. Олзвойг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан энэ сарын 29-нд хүлээн авч уулзав. 1994 оны есдүгээр сарын 1 №172 (871) Гэрээг соёрхон баталжээ Бүх хятадын ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улс БНХАУ-ын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ”-г энэ есдүгээр сарын 1-нд соёрхон баталжээ.


1382 1994 оны есдүгээр сарын 3 №174 (873) Мэндчилгээ дэвшүүлэв БНХАУ-ын дарга Зянь Зэминь ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр явах замдаа манай нутаг дээгүүр нисч өнгөрөхдөө Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатад мэндчилгээ дэвшүүлж цахилгаан утас ирүүлэв. 1994 оны есдүгээр сарын 6 №175 (874) Төмөр замынхны төлөөлөгчид зөвлөлдөв Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төв байгууллагуудын төлөөлөгчдийн болон Монгол — Хятад, Монгол — Оросын хилийн төмөр замын комиссын зөвлөлгөөн Хөх хотод болов. Зөвлөлгөөнөөр хөрш гурван орны хооронд төмөр замаар ачаа, зорчигч тээвэрлэх ажлын зохион байгуулалт, галт тэрэг хөдлөх бүрэлдэхүүн дамжуулах технологи, нөхцөл, ажил; үйлчилгээ явуулсны төлбөр, тооцооны журам, ачаа тээврийн төлөвлөгөөний биелэлтийн явц зэрэг асуудал хэлэлцэж шийдвэр гаргалаа. Мөн Монгол, Хятадын’ төмөр замын тээврийн харилцааг 1956 оноос зохицуулж байгаа “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг тохирч, хоёр тал холбогдох яамаараа батлуулахаар тогтсон байна. С. Жамц 1994 оны есдүгээр сарын 13 №180 (879) Бээжингийн наадмаас Ази. Номхон далайн орнуудын тахир дутуу иргэдийн спортын наадам БНХАУ- ын Бээжин хотод боллоо. Наадамд манай улсаас 28 тамирчин спортын долоон төрлөөр оролцсоноос эмэгтэйчүүдийн баг суугаа волейболын тэмцээнд мөнгө. Байт харваанд П.Баатаржав мөнгө. Хүрэл, . 500 метрийн гүйлтийн уралдаанд Ш. Лхагважав мөнгөн медаль тус тус хүртжээ. Ж. Батцэцэг 1994 оны есдүгээр сарын 16 №183 (882) Итгэмжлэх жуух бичгээ барив Монгол Улсаас БНХАУ-д суух Онц Бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д. Цахилгаан БНХАУ-ын дарга Зян Зэминьд энэ есдүгээр сарын 24-нд итгэмжлэх жуух бичгээ барив 1994 оны есдүгээр сарын 28 №191 (890) 45 жилийнх нь ойд зориулж


1383 БНХАУ байгуулагдсаны 45 жилийн ойд зориулран Монгол-Хятадын найрамдлын үдэшлэг соёл, үйлчилгээний “Чандмань” төвд боллоо. Мөн Хятадын кино өдрүүдийн үеэр “Дэлхийн дээвэр дэх наран”, “Ногоон эрдэнийн илд” зэрэг уран сайхны болон баримтат кино нийслэлийн ”Ард”, “Од”- кино, театрт гарч байна. МУЭ—ийн үзэсгэлэнгийн танхимд “БНХАУ—ын гар урлал” үзэсгэлэн уржигдар нээгдэв. Эдгээр арга хэмжээг МонголХятадын .найрамдлын нийгэмлэг, БНХАУ—ын Элчин сайдын яам, “Монгол транс” компани, “Ард, “Од” кино компанн. Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулжээ. 1994 оны аравдугаар сарын 1 №194 (893) Бага хуралд оролцов Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос эрхлэн зохион байгуулсан “Сансрыг Ази, Номхон далайц бүс нутгийг хөгжүүлэх үйлсэд ашиглах нь” сэдэвт сайд нарын хэмжээний бага хурал саяхан Бээжин хотод болжээ. Бага хуралд бүс нут гийд 20 гаруй орон, олон улсын санхүү эдийн засгийн 10 гаруй байгууллага төлөөлөгчдөө, ирүүлсний дотор манайхаас Байгаль орчны сайд 3.Батжаргал оролцож үг хэлсэн байна. Энэ үеэр Ази, Номхон Далайн улс орнуудаас байгаль орчин, хөгжлийн бодлогод сансрын мэдээллийг ашиглах хамтын ажиллагааны стратеги, бүс нутгийн улс орнуудыг тогтвортой хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд сансрын мэдээллийг ашиглах хөтөлбөр зэрэг асуудлаар хуралд оролцогчид санал солилцож, хэлэлцсэн асууд лаар Тунхаглал гаргасан аж. Төлөөлөгчдийн тэргүүн нарыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхнй сайд Ли Пэн хүлээн авч уулзсан байна. Манай сурвалжлагч 1994 оны аравдугаар сарын 1 №194 (893) Хүлээн авалт болов БНХАУ байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зяй хүлээн авалт хийв. Эл арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд П. Жасрай, УИХ-ын дэд дарга Ж. Гомбожав, Монгол Улсын шадар сайд Л. Энэбиш, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, нам, олон нийт, албан байгууллагын удирдах ажилтнууд мөн дипломат, төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд оролцлоо. Г. Ганбат 1994 оны аравдугаар сарын 1 №194 (893) Ой тэмдэглэв


1384 Синьхуа хороо уламжилснаар, Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Гадаад орнуудтай найм рамдах хятадын ард түмний нийгэмлэг, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэг энэ аравдугаар сарын 14-нд будаалга хийжээ. Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хю Уни, Хятадад суугаа Монголын элчин сайд Д. Цахилгаан нар хоёр орон, ард тумний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэлгэшээн ерөөж үг хэлсэн байна. 1994 оны аравдугаар сарын 19 №206 (905) Үнээ хямдруулав Монгол Хятадын хамтарсан Туул Жинпан компани Улаанбаатар хот байгуулагдсаны 355 жилийн ойг угтаж барааны үнийг 20-50 хувиар хямдруулан худалдаж байна. 1994 оны аравдугаар сарын 19 №206 (905) Батламжлах жуух бичгүүд солилцов 1994 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ-ний батламжлах жуух бичгүүдийг манай улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д. Цахилгаанд БНХАУ-ын ГЯЯ-ны орлогч сайд Тан Зяоюань нар энэ оны аравдугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо солилцов 1994 оны аравдугаар сарын 22 №209 (908) Алшаад айлчилж хэлэлцээр байгууллаа Архангай аймгийн Засаг дарга М. Гүррагчаа БНХАУ—ын ОМӨЗО — ны Алшаа аймгийн дарга X. Алтанбилигийн урилгаар тус аймагт ажлын айлчлал хийж шууд харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрт Архангайн нутагт нүүрсний уурхай байгуулж ашиглах, цемент өнгөт чулуу, арьс шир боловсруулан бүтээгдэхүүн хийх хамтарсан үйлдвэр байгуулах, бараа солилцоо, хил худалдааг өргөжүүлэх асуудал тусгагджээ. Мөн тээврийн салбарт болон монгол эм, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр хамтран ажиллах нөхцөлийг судлахаар тохирсон байна. 1994 оны арван нэгдүгээр сарын 18 №228 (927) Хүлээн авч уулзав БНХАУ — ын Төрийн Зөвлөлнйн Ерөнхий сайд Ли Пэн Монгол Улсаас БНХАУ — д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчнн сайд Д. Цахилгааныг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 19—нд Бээжинд хүлээн авч уулзав. Уулзалтад Хятадын ГЯЯ—ны орлогч сайд Тянь Зинпэй байлцжээ.


1385 1994 оны арван нэгдүгээр сарын 24 №232 (931) Монголын радиогийн нэвтрүүлэг тэргүүлэв БНХАУ —ын Гуандун мужийн Гуанжоу хотод болсон олон улсын радиогийн хөгжмийн наадамд Монголын радиогийн хөгжмийн редакцийн ерөнхий редактор Ч. Буянхишиг, редактор, Р. Ганбаатар нар оролцов. Наадамд АНУ, Япон, ОХУ, Шинэ Зеланд, Швед, БНХАУ зэрэг 30- аад орон 60 шахам нэвтрүүлгээр оролцсоноос Ч. Буянхишигийн “Алтай, Хангайн дуулал”, “Даригангын уянга нэвтрүүлэг тэргүүн байранд шалгарч цом” дипломоор шагнагджээ. Э. Энэрэл 1994 оны арван хоёрдугаар сарын 6 №240 (939) Монгол Хятадын эдийн засгийн харилцаа Худалдаа цаг үеийн толинд сүүлийн таван жилийг БНХАУ байгуулагдсанаас хойшхи 43 жилтэй харьцуулахад Монгол, Хятадын худалдаа нэлээд идэвхтэй хөгжих хандлагатай явж ирсэн дүгнэлт гарч байна. Монгол. Хятадын худалдаа 1950- иад онд хэлбэрэлттүй өсч, 1960 аад онд эрчимтэй буурч, 1970- 1975 онд сэргэн, бага хэмжээгээр өсөх хандлагатай явж. 1976-1985 онд тогтвортой бус ч нэмэгдэж ирсэн байна. Харин 1986 онд бараа харилцан нийлүүлэх тухай урт хугацааны хэлэлцээр байгуулснаар 1986—1990 онд 51,5 швейцарь франкийн хүдалдаа хийжээ. Энэхүү хэлэлцээр бүрэн хэрэгжсэн нь хоёр орны худалдаа сэргэж шинэ нөхцөл байдалд тогтвортой, бөгөөд харилцан ашигтай’ хөгжих бололцоотойг харуулав. Сүүлийн гурван жилд худалдаа илүү их идэвхжиж 1993 онд худалдааны ннйт эргэлт 172,4 сая ам. Долларт хүрсэн нь 1990 оныхоос 2.6 дахин өссөн хэрэг юм. Монголын эдийн засаг чөлөөт зах зээлд шилжих тусам гадаад худалдаа улам либеральчлагдаж Засгийн газрын шугамаар импортолдог хүнс. Өргөн хэрэгцээний барааны нэр төрөл, тоо хэмжээ үлэмж цөөрсөөр байна, Энэ нь Монгол, Хятадын худалдаанд ч ажиглагдаж байна. Манайх 1990 онд Хятадаас 10 гаруй нэр төрлийн хүнсний бараа, 30 г шахам нэр төрлийн өргөн хэрэглээний бараа, 10 орчим нэр төрлийн үйлдвэрлэл техникийн зориулалттай бараа тус тус импортолж байсан бол 1992 онд цай, саахар, цагаан будаа, гурил, даалимба, бэржээх, 1993 онд зөвхөн цай, гурил, бага хэмжээний даалимба, бэржээх импортлов. Хятадтай болон бусад оронтой хийх худалдааг Засгийн газраас төвлөрүүлэн зохицуулж байна. Солилцооны журмаар явуулах нь чөлөөт зах зээлийн нөхцөлд төдийлөн тохиромжтой бус нь харагдаж байна. Ер нь Монгол, Хятадын худалдаа олон улсын , худалдааны сонгомол хэлбэрээр явж ирээгүй билээ. 1931 —1979 онд мал, мал аж ахуй болон амьтны гаралтай түүхий эд, бутээгдэхүүн, 1980-1990 онд мөн дээрх төрлийн бүгээгдэхүүн, мод, зүсмэл, цемент, 1991 —1993 онд


1386 зэсийн баяжмал Засгийн газрын зохицуулалтаар нийлүүлж гол төлөв хүнс, өргөн хэрэгцээний бараа авч байсан нь дээрх дүгнэлтэд хүргэж байгаа юм. Манайхаас олон арван жилийн турш нийлүүлж буй экспортын барааны дийлэнх хувь нь анхан шатны боловсруулалт ч хийгээгүй түүхий эд. Материал хэлбэрээр хямд төсөр үнэлэгдэн гарч байна. Хятадаас. Авч ирсэн уламжлалт бараа нь бүхэлдээ шинжлэх ухаан техникийн ололт, хөдөлмөр бага шннгэсэн хүнс. Өргөн хэрэгцээний энгийн зүйлс бөгөөд дотооддоо үйддвэрлэгдэх өртөг нь хямд учир Хятадын хувьд багагүй ашигтай экспорт ажээ. Энэхүү Засгийн газруудын тохиролцоогоор сольж буй бараанаас гадна хил худалдаа бараа солилцоогоор багагүй хэмжээний бараа гарч байгаа билээ. Бараа солилцоо нь бүхэлдээ манай хувьд төдийлөн ашигтай хэлбэр биш боловч цаашид улам идэвхижих хандлагатай байна. Манай хоёр орны худалдаанд тулгарч буй нөгөө нэг зйүл бол төлбөр түүнийг гүйцэтгэх валютын тухай асуудал юм. Худалдааг олон жилийн турш шилжих рубль үндэсний валют швейцарь франкаар хийж ирсэн бөгөөд 1991 оноос америк долларт шилжив. Монгол төгрөг Хятадын юаньтай харьцах ханш өнөөдөр хүртэл тодорхой бус байна. 1994 он гарсаар Хятад улс юаныхаа чөлөөт валюттай харьцах ханшийг нэтгэн чөлөөлж улмаар түүнийг ойрын зургаан жилд чөлөөтэй хөрвөдөг болгох зорилт тавилаа. Энэ нь хэтдээ тус хоёр орны худалдаа хийх валютыг дахин авч үзэхэд хүргэж болзошгүй юм. Худалдааны төлбөр тооцоо хийх валютын асуудал нь Монгол Хятадын худалдаа эдийн засгийн хамтын хэвийн явагдахад тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлсээр иржээ. Манай хоёр орны төв болон арилжааны банкууд хоорондын харилцаа, үйлчилгээ, хамтын ажиллаггаа төдийлөн тогтворжоогүй байгаа нь эдийн засгийн харилцаа хэвийн явагдах өргөжихөд мэдээж сайнаар нөлөөлөхгүй байгааг тэмдэглүүштэй. Тус хоёр улсын харилцан нийлүүлж буй барааны чанарын, асуудал өнөөдөр чухалаар тавигдаж Засгийн газруудын хэмжээнд авч үзэх, тусгай шийдвэр гаргахад хүргэв. Хятадаас чанарын шаардлага хангахгүй болон үндэсний зан заншилд үл нийцэх бараа. Оруулсаар байгаагаас гадна манай пүүс, компаниудын нийлүүлж буй бараа. Түүхий эд, материалын бэлтгэлийн чанар муугаас бас багагүй маргаан гарч хоёр талын түншүүд их. Бага хохирол хүлээсээр байна. Барааны чанарын асууддыг эс шийдвэл .худалдаа хэвийн хөгжих, харилцан ашигтай өргөжихөд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Харин энэ онд Хятадын Засгийн газартай байгуулсан “Харилцан нийлүүлж буй барааны чанарыг баталгаажуулах. Харилцан хүлээн зөвшөөрөх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр дээрх амаргүй асуудлыг цэгцлэхэд түлхэц өгөх нь мэдээж. Монголын экспортлогчдын хувьд өөрийн орны болон хятадын холбогдох хууль, дүрэм, журмыг сайн мэддэггүйгээс гадна худалдаа наймааны туршлага багатай учир хожихоосоо алдах нь их байна. Зарим тохиолдолд бараагаа нийлүүлээд төлбөрөө авч чаддаггүй, эсвэл төлбөрөө хийчихээд бараагаа ч авч чаддаггүй явдал гарсаар байна.


1387 Энэ нь аж ахуйн маргаан гаргахад хүргэж Монгол, Хятадын байгууллагуудын аль аль нь шийдвэрлэж чадахгүй олон сараар үргэлжилсэн будлиан үүсгэх нь ч бий. Үүнээс гадна худалдааг харилцан ашигтай өргөжүүлэхэд Монгол, Хятадын хоорондын тээвэр, харилцаа холбоо чухал үүрэггэй болох нь улам бүр мэдрэгдсээр байна. Хоёр орны хоорондын ачаа тээвэр өнөөдөр зөвхөн төмөр замаар хязгаарлагдаж байгаа бөгөөд тэр нь хүчин чадлын хувьд төдийлөн өндөр бус. Хоёр орны хооронд автотээврийн үйлчилгээ бий болгох асуудлыг удаа дараа хөндөж янз бүрийн санал манай талаас тавьсаар байгаа боловч үр ДҮНД хараахан хүрээгүй : байна. Авто тээврийн салбарт хамтран ажиллах сайхан гэрээг Засгийн газрууд байгуулсан боловч хэрэгжүүлэх ажил нь ийнхүү мөд хөдлөх шинжгүй. Далайн тээврийн хамтарсан компани байгуулж улс хооронд ачаа тээх төлөвлөгөө одоохондоо цаасан дээр хэвээр байна. Энэ нь хөрөнгө чадлаа огоорон хоосон наймаалцдаг бидний зантай бас холбоотой. Манай улсын хувьд Орос Хятадын хооронд транзит тээвэр ашигтай хийх боломжоо ч муу ашиглаж байгаа нь харамсалтай. Транзит тээврийн орлогоор зээлийн болон импортын төлбөрийн зарим хэсгийг хааж ирсэн туршлага ч сүүлийн жилүүдэд мартагдаж эхлэв. Орос хятадын худалдаа улам өргөжиж буй өнөөгийн нөхцөл транзит тээврийг сэргээх, цаашид нэмэгдүүлэх нь Монгол Хятадын худалдаа эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх чухал хүчин зүйлийгн хувьд нь манай засгийн газрууд онцгой анхаарч өнгөрсөн холбогдох үнэ тарифыг бууруулах харилцан хөнгөлөлт үзүүлэх талаар тохиролцсон нь олон талын ач холбогдолтой алхам болсон юм. Харилцаа холбооны хувьд ч гэсэн зөвхөн улаанбаатар бээжингийн хооронд л шууд харилцаа боломжтой байгаа нь мэдээж хангалттай биш юм. Манай бусад аймаг хот Хятадын мужууд болон томоохон хотуудтай шууд холбоогүй байгаа нь худалдаа бусад бизнесийн мэдээ мэдээлэл шуурхай солилцох гэрээ хэлэлцээ хийхэд хүндрэлтэй байна. Хөрш хоёр орны худалдааны эдийн засгийн харилцааны нөгөө нэг_ тулгамдсан асуудал бол худалдааны төлбөр болон өр юм. Монгол Улс 1990 оны худалдааны тэнцлээр Хятадад 5,8 сая швейцар франкийн өглөгтэй гарсан бөгөөд түүнийг барагдуулах эцсийн тохиролцоонд бас сайн хүрээгүй л байна. Үүнээс гадна 1993 оны импортын төлбөрийн үлдэгдэл 3,7 сая ам доллар Монголын “эрдэнэт” “Разноимдекс” хэмээх хоёр том концернын дунд эзэнгүй хэвээр байна. Нэгэнт авч хэрэглэсэн барааныхаа төлбөрийг ийнхүү он дамжуулан төлөхгүй үлдэх нь түншийнхээ итгэлийг алдаж улсыг өрөнд нэмж оруулах замыг тавьсаар байгаатай адил юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ гараа Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа 1950-иад оны эхнээс хойш өргөжин хөгжих тасран зогсох, сэргэн мандахын олон давалгааг гэтэлж ирсэн түүхтэй. Харин энэхүү хамтын ажиллагаа 1990 ээд он гарсаар сэргэж мэдэгдэхүйц өргөжиж байгаагийн дотор хятадын зас,гийн газраас олгож буй хөнгөлттэй зээлийг ашиглан хэрэгжүүлэх төслүүд чухал байр суурийг эзэлж байна. БНХАУ-ын Засгийн газраас 1991, 1992 онд олгосон мнийт 80 сая Юанийн зээлээс цардуулын үйлдвэр барьж ашиглалтанд оруулснаас гадна нэлээд хэмжээний цай даалимба авч өргөн хэрэглээнд нийлүүлжээ.


1388 Одоо цаасны үйлдвэр барих зураг төслийн гэрээ байгуулаад байна. Төөмөр замын бетон дэрний үйлдвэрийн төслийг снхүүжүүлэх талаар хэлэлцээ хийж байна. Энэ оны дөрөвдүгээр сард Хятадын Ерөнхий сайд Ли Пэн монголд албан ёсны айлчлал хийх үеэр 50 сая юанийн хөнгөлөлттэй зээл болон 1,5 сая юаньтай тэнцэх буцалтгүй тусламж олгосон нь шинэ шинэ төсөл хамтарч хэрэгжүүлэх боломж нээв. Дээрх айлчлалын үеэр худалдаа эдийн засаг ШУТ-ийн салбарт хамтран ажиллах Монгл Хятадын Засгийн газар хоорондын комисс хуралдаж тулгамдсан асуудал цаашдын төлөвийг авч хэлэлцэн холбогдох шийдвэрүүд гаргасан нь хамтын ажиллагааг шинэ зуунд чиглүүлэн идэвхижүүлэх үндэс суурь болов. Улсын хэмжээний томоохон төслийн хувьд авч үзвэл таван толгойн коксжих нүүрс Төмөр олгойн төмрийн хүдрийн ордыг хамтран ашиглах Улаанбаатар Бээжинг авто замаар холбох Замын Үүд Эрээний орчинд худалдааны чөлөөт бүс байгуулах Монгол Хятадын худалдааны төв Улаанбаатарт байгуулах зэрэг саналыг янз бүрийн түвшинд ярилцаж байна. Хамтын ажиллагаа ба бүс нутгийн интеграци Зүүд хойд Ази нийт 1,4 тэрбум хүн амтай бөгөөд Тайвань Гонконгийг оролцуулбал жил тутам 250 гаруй тэрбум ам долларын худалдаа хоорондоо хийж байна. Энэхүү бүс нутагт оршиж буй ихэнх улс орнууд ялангуяа БНХАУ-ын эдийн засаг өндөр хурдацтай өссөөр байна. Сүүлийн жилүүдэ Зүүн хойд Азийн орнуудын харилцаа төрөл бүрийн салбарт идэвхитэй хөгжиж газар зүйн орон зайн хувьд ойртсоор байна. Тэнд тээвэр харилцаа холбоо хөгжиж худалдаа хамтын ажиллагаа идэвхижих нөхцөл бүрдсээр байна. Зүүн хойд азийн буюу Оросын Алс Дорнодын бүс нутаг, Хятадын Хейлуньжян, Жилинь, Ляонинь мужууд, Монгол, БНАСАУ, БНСУ, Япон улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа өнөө үеийн төрх цаг хугацааны эрхээр идэвхжиж байна. Эдгээр улсын эдийн засагт хоорондоо харилцан шүтэлцээтэй харилцан нөхөх шинж чанартай олон зүйлс байгаа нь бодит юм. Орос нефть эрдэс баялаг, ой мод, загасаар баян. Хятад ажиллах хүч, байгалийн баялагаар дүүрэн, Япон, Солонгос хөрөнгө технологиор элбэг нь цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эдийн засгийг интеграцчилах өргөн боломж олгох нь мэдээж. Хятадын засгийн газар уг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Япон, Солонгосын хөрөнгө технологийг түлхүү нэвтрүүлэх замаар Хейлуньжян, Жилинь болон Ляонинь мужуудын эдийн засаг, түүний дэд бүтцийг цаашид эрчимтэй хөгжүүлэх бодлого баримталж байна. Зүүн хойд Хятад нь Ляонинь Жилинь Хейлуньжян муж ӨМӨЗО-ны Чифэн, Хөлөнбуйр, Сингань боон Жирэм аймгуудаас бүрдэж БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 13 хувь, хүн амын 10 хувийг тус тус эзэлж байгаа юм. Хятадын Засгийн газар дээр дурдсан бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлийн хувь заяаг Зүүн хойд Азийн орнуудын хөгжилтэй холбон үзэж өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мрээдүйн төлөвлөлтийг хийхдээ Япон, БНАСАУ, БНСУ, Оросын Алс Дорнодын хэтийн хөгжлийн төлөвтэй уялдуулж байна.


1389 АСЕАН эсвэл АПЕК маягийн эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн тусгай байгууллага, уялдуулсан механизмгүй мөртлөө сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн орнуудын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа эрс идэвхижиж тэдгээрийн харилцан хамаарал улам нэмэгдсээр байгаа нь бодит боллоо. Үүнээс гадна НҮБ—-ын ивээл дор бэлтгэгдэж хэрэгжих Түмэн голын төсөл ч ЗХА —ийн эдийн засаг. Түүний дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц өгөх нь мэдээж. Ер нь ЗХА — д ийнхүү эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид идэвхжих бодит нөхцөл бүрдэж байгаа нь манай Монголын хувьд олныг бодогдуулж идэвхитэй бодлого, үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байгаа мэт. Хуучин ЗХУ, Зүүн Европ болон Монголд коммуиизм задран унаж эдийн засаг нь гадаадад бүрэн нээгдэв. Гэвч эдгээр улс орны эдийн засаг хямралд орж дэлхийн эдийн засгийн нийтлэг системд нэгдэх үйл явц нь яст мэлхийн хурдаар хэмжигдэж байна гэлтэй. Гэтэл БНХАУ—ын эдийн засаг эрчимтэй хөгжиж дэлхийи, ялантуяа Ази тивийн интеграцид туйлын идэвхгэй оролцож эхлэв. 1970 —аад оны эцэс гэхэд хамгийн хоцрогдсон ядуу эдийн засагтай гэгдэж байсан Хятад өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд орж, эдийн засгийнх нь хэтийн төлөв нөлөөллийг дэлхийн улс орнууд өөрийн эрхгүй судалж эхлэв. Хятадын эдийн засаг сүүлийн үед жил тутам дунджаар 11—13 хувь өсч, гадаад худалдааны жилийн эргэлт нь бараг 200 тэрбум ам долларт хүрч хятад юанийн ханш тогтворжсоор байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн боллоо. Энэ онд хятадын эдийн засаг 12 хувь өсөх тооцоо гарч нотлогдоод байгаа нь өнөөдөр дэлхийн аль ч улс орны эдийн засгийн өсөлттэй зүйрлэх аргагүй өндөр байна. Монгол орон байгалийн баялаг, түүний нөөцийн хувьд Хятадтай зэрэгцэхгүй ч гэсэн их хол зөрөхгүй билээ. Гэвч ажиллах хүчин, капиталын нөөц технологи, менежментийн хувьд Хятадаас эрс ялгаагай. Өөрөөр хэлбэл эдийн засгийн орон зайд Хятад нь манайхаас олон дахин илүү нөөц чадавхитай айл юм. Хятад улс 1994 онд 200 тэрбум ам. Долларын гадаад худалдаа хийхээс 105 тэрбум нь экспорт ажээ. Мөн 1991— 1995 онд 500 тэрбум ам. Долларын технологи, тоног төхөөрөмж түүхий эд материал импортлох төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Монгол Хятадын хувьд том зах зээл биш боловч хөршийн хөршийн хувьд байнгын түнш билээ. БНХАУ манай гадаад худалдааны нийт эргэлтийн 24 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ хувь цаашид өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь харилцан ашигтай худалдаа хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхитэй явуулах боломжтойг харуулж байгаа хэрэг. Монгол улсын эдийн засаг урьдын адил импортоос ихээхэн хамааралтай хэвээр бөгөөд түүний иэнхийг байгалиас заяасан хоёр их хөршөөсөө одооч цаашид ч авах нь маргаангүй. Тус хоёр орны худалдаа бүхэлдээ бараа солилцоо бөгөөд энэ нь хил худалдаагаар эмх замбараа муутай алдагдалтай төлбөр тооцоо тоо чанарын сул хяналттай явагдаж буйг дээр дурьдсан билээ. Энэ оны хавар Монгол, Хятадын засгийн газрууд Хил худалдааны асуудлаар захидал солилцож хэлэлцээр байгуулсан нь дээрх нөхцөл байдлыг цэгцлэх, түүнийг цаашид зохион байгуулалттай өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.


1390 Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа чухлаар шаардагдаж байна. Галсангийн Батсүх 1994 оны арван хоёрдугаар сарын 13 №245 (944) 1995 он. Үнэн сонин Хараагүйчүүдэд тусаллаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас, нийслэлийн Хараагүйчүүдийн нийгэмлэгийн хөдөлмөр сургалтын үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн эмзэг давхарга болох тэдэнд сар шинийн баярыг тохиолдуулан 150,000 төгрөг гардуулав. Энэ үеэр хараагүйчүүдийн <<Цацрал>> ардын дуу хөгжмийн чуулга зочдодоо уран бүтээлийнхээ дээжээс сонирхууллаа. 1995 оны нэгдүгээр сарын 24 мягмар. №13 (972) Монгол говь эхэлнэ Бөхийн чөлөөт барилдааны “Монгол-95” олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 25, 26-нд Спортын төв оронд болно. Одоогоор ОХУ, БНХАУ, БНСУ, Иран, Турк улс тамирчдаа тэмцээнд оролцуулахаар мэдүүлгээ ирүүлжээ. Тэдний дунд олимпийн аварга, БНСУ-ын Ким Иль, Ли Хак Сон, Ираны ах дүү Хадем, Ази тивийн аварга Ким Хван Чоль, Яри Бехруз нарын олон алдартан ирэх бололтой. 1995 оны хоёрдугаар сарын 22 Лхагва №32 (991) Д.Даваасамбуу: Хардаж сэрдэх хэрэггүй Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Даваасамбуу Монгол Улсаас БНХАУ-д суух худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр ямар ч сонин хэвлэлд ярилцлага өгөхгүй гэж байсан боловч явахынхаа өмнө АЭ-ийн сурвалжлагчтай уулзаж дараахь асуултад хариулт өгсөн юм. -Сангийн сайд огцрох болсон тухай сонин хэвлэлээр дэлгэрэнгүй мэдээлээгүй. Ямар шалтгаанаар Т огцорсон бэ? -Огцорсон биш Сангийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж хэлвэл зохино. Өөрийнхөө хүсэлтийг би Ерөнхий сайд, УИХ, намын удирдлагад 1994 оны долдугаар сараас эхэлж тавьж байсан. Шалтгаанаа ч тайлбарласан. Манай гэр бүлийн хүн эмчлүүлэх шаардлагатай байна. Үүнийг манайд эмчилдэггүй. Тийм болохоор Хятадад явах шаардлагатай байгаа юм. -Таны хүсэлтийг яагаад 1995 оны нэгдүгээр сард УИХ-аар авч хэлэлцэж зөвшөөрсөн юм бэ? Урьд нь ийм боломж байгаагүй юу?


1391 -Энэ тухай ч би хэлсэн. 1994 оны долдугаар сард ОУВС-тай хамтран бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх ESAF хөтөлбөрийн хоёрдугаар шатны тухай ярьж тохирох хэрэгтэй байв. Мөн Засгийн газрын тайлан, улсын төсвийг хэлэлцэх гээд олон ажил давхацсан байсан юм. -Та энэ албанаас чөлөөлөгдөхөөсөө өмнө БНХАУ-д худалдаа эдийн засгийн зөвлөхөөр явна гэдгээ мэдэж байсан уу? -Мэдээж байсан. Энэ талаар удирдлагын түвшинд тохирсон байсан юм. -Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг Та хэрхэн дүгнэх вэ? -Товчхон хэлэхэд эдийн засгийн тэнцвэргүйдэл нэлээд буурлаа. Манайх жилд 60-80 сая долларын зээл авч гадаадад 20-30 сая долларын өрийг төлж байв. Зах зээлийн эдийн засагт шилжихэд тус дэм болох гол гол хуулиуд батлагдлаа. Өөрийгөө тэтгэж чадах эдийн засагтай болох нь л манай гол зорилго юм. -Сүүлийн үед долларын хар захын ханш огцом өссөнийг Та хэрхэн тайлбарлах вэ? Энэ бол түр зуурын үзэгдэл. Гадаад валютын эрэлт хэрэгцээ өслөө л дөө. Ялангуяа ганзагын наймаачид, гадаад худалдаа эрхэлдэг пүүс компаниуд үүнд нөлөөлсөн болов уу. -Таныг хээл хахууль авсан хэмээн зарим сонин хэвлэлд бичсэнийг Та юу гэж үздэг вэ? -Надтай ажиллаж байсан хамт олон, ойр дотнын хүмүүс намайг хувийн олз ашиг хөөж яваагүй гэдгийг сайн мэднэ. Би зөвхөн улсынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө л чармайж явсан. Түүнээс намайг хардаж сэрдэх хэрэггүй гэж хэлмээр байна. Манай улс гадаадад сайн нэр хүндтэй байгаа. Сангийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараахан ОУВС-гийн захирал М.Камдессус надад захидал ирүүлэн Монгол улс шилжилтийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг сэргээхэд ихээхэн амжилт олсон, ESAF хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад баярлаж буйгаа илэрхийлсэн басйан. -Та Монгол улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн түвшинг хэрхэн дүгнэмээр байна? - Урьдыг бодвол хамтын ажиллагаа хөгжиж байгаа ч хоёр талын хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Үүнийг эрчимтэй хөгжүүлэх нөөц бололцоо бий. Одоохондоо манай хоёр орны худалдаа ганзагын наймааны хэлбэрээр л хийгдэж байна. Монголоос зөвхөн түүхий эд гаргахгүй ноолуур, савхин эдлэл, бүтээгдэхүүн нийлүүлэх хоёр талын тариф, тооны хориг саадыг арилгах хэрэгтэй юм. -Та Бээжинд худалдаа, эдийн засгийн зөвлөхөөр хэдэн жил ажиллана гэж бодож байна? Энэ асуултаанд би хариулмааргүй байна. Ц.Жаргал 1995 оны хоёрдугаар сарын 23 Пүрэв. №33 (992) Монгол говь-95 дүнгээ гаргалаа


1392 Бөхийн чөлөөт барилдааны “Монгол говь-95” олон улсын тэмцээн өнгөрсөн бямба ням гаригт Спортын төв ордонд болж дүнгээ гаргав. 1972 оноос Интернационалын нэртэйгээр зохиож ирсэн уламжлалт энэ тэмцээн Монголын говийг дэлхий дахинд танигдах, Говийн нэртэй эх орны бүтээгдэхүүний барааг сурталчилах зорилгоор монгол говь нэртэйгээр тавдахиа зохиогдож байгаа юм. Тэмцээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Энэтхэг улсын баг тамирчид оролцлоо. Тэмцээнд дүн гаргахад 48 кг С.Энхбаатар, 52 кг-д Ж.Гантулга, 57-кг-д О.Пүрэвбаатар, 62 кг-д С.Эрдэнэбаяр, 68 кг-д О.Дандинов/ОХУ/, 74 кгд Т.Мөнхбаяр, 82 кг-д Н.Түмэннаст, 90 кг-д Д.Сумъяабазар, 100 кг-д О.Болонов/ОХУ/, 130 кг-д Б.Баттогтох нар алтан медаль хүртэв. Тэмцээнд манай бөхчүүд 21 медаль авсан байна. ОХУ тав, БНХАУ гурав, БНСУ нэг медаль тус тус авчээ. 1995 оны хоёрдугаар сарын 25 Бямба. №35 (994) Зян Зэминь хүлээн авч уулзжээ БНХАУ-д айлчлаад ирсний дараахан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндонтой манай сурвалжлагч уулзаж ярилцлаа. Та айлчлалынхаа зорилгын талаар товч танилцуулна уу? МАХН-ын төлөөлөгчид ХКН-ын Төв Хорооны урилгаар БНХАУ-д найм хоног айлчлаад ирлээ. ХКН-ын дотоод, гадаад бодлоготой танилцаж, тус орны хөгжлийг нүдээр үзэж өөрийн орон, намаа сурталчлах зорилготой байсан. Түүнчлэн Хятад улсад, чөлөөт бүсүүд хэрхэн үүсч яаж харж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн хөгжүүлж үйлдвэрлэл, үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байгаа үйл явцтай танилцах боломж олдлоо. Айлчлал амжилттай боллоо гэж хоёр тал үзэж байгаа. -Албаны ямар хүмүүстэй уулзсан бэ? Олон газраар явсан уу? МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Зян Зэмиль, ХКН-ын Төв Хорооны Улсын товчооны гишүүн У Банго, Шанхай хотын намын албаны нарийн бичгийн дарга ХКН-ын Төв Хорооны Улсын товчооны гишүүн Хуан Зюй зэрэг удирдагчидтай уулзсан. Түүнчлэн Намын Төв Хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Ли Шу Жэнь хатагтайтай хочр нам, улсын харилцааны талаар санал солилцож ярилцлаа. Энэ хугацаанд Бээжин, Шанхай, Сужоу, нанжин зэрэг орноор зочилсон. Эдгээр хотын удирдлагатай уулзаж, үйлдвэр, аж ахуйн олон газраар орсон. -Хятад улсын даргатай ямар асуудлаар ярилцав? Манай төлөөлөгчийг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авч уулзсан. Хятад улсын өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалттай танилцаад төрсөн сэтгэгдлийнхээ талаар би товч мэдээлэл хийсэн. Зян зэминь дарга хятад улсын гадаад, дотоод бодлогоо тайлбарлаж ярьсан. Хятадад өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдал гэсэн гурван зорилтыг хэрэгжүүлж байна гэв. Эдийн засагт өөрчлөлт хийж, улс төрийн хувьд тогтвортой байх ёстой бөгөөд Хятад улс нэгдмэл байх шаардлагатай гэсэн зарчмыг баримталж байгаагаа ярьсан. -Таны айлчлалын үеэр зарим сонинд аж ахуйн ажил хөөцөлдөж, бизнес хийхээр явлаа гэж бичсэн, Та үүнийг мэдээж үзсэн биз дээ?


1393 -Сонинд худлаа зүйл бичсэн байна билээ. Намын удирдлагын гадаадад хийдэг айлчлал улс төрийн ач холбогдолтой, улс төрийн үйл ажиллагаа байдаг. Ер нь төр засаг, нам, олон нийтийн байгууллагын зэрэг янз бүрийн шугамаар Хятад улстай харилцах харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж бид үздэг. Харин хар талаас нь бодож, хардаж сэрдэх явдал байнга гаргах юм бол манай сайн хөршийн найрсаг харилцаанд тус болохгүй. Бид хэзээ ямагт цэцэглэн хөгжижи багаа хятад оронтой хөрш зэргэлдээ байх нь дамжиггүй. Ярилцсан Б.Энхбат 1995 оны гуравдугаар сарын 2 Пүрэв. №38 (997) П.Жасрай Бээжинд түр буудаллаад мордов Нийгмийн хөгжлийн асуудлаар Конпенгаген хотноо болох дэлхийн дээд хэмжээний уулзалтанд оролцох, нидерландын вант Улсад айлчлахаар яваа Монгол Улсын Ерөнхийсайд П.Жасрайг Бээжин хотоор дайран өнгөрөхөд Хятадын гадаад ядвлын мяамны туслах сайд Ван Инфан, Азийн хэлтсийн орлогч дарга Ван И, Монгол Улсаас БНХАУ –д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх элчин сайд Д.Цахилгаан, Нидерланд Улсаас БНХАУ-д ёуугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Ван Хоутен нарын албаны хүмүүс угтаж, үдэж мордуулав. Ерөнхий сайд П.Жасрай БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа завшааныг ашиглан Хятадын Ерөнхий сайд Ли Пэнд нисэх онгоцноос цахилгаан утас илгээв. 1995 оны гуравдугаар сарын 8 Лхагва. №43 (1002) Бичигтийн боомтоор орж ирнэ АНУ-ын газрын тосны Снайдер ойл корпораци Дорнод аймгийн Тамсагийн районы 19 Дүгээр талбайд газрын тосны хоёр цооног шинээр өрөмдөх тухай АЭ үүний өмнө мэдээлсэн. Тус корпорацийн гүйцэтгэгч, БНХАУ-ын Хубей мужийн өрөмдлөгийн компаний 215 мэргэжилтэн, ажилчид бүрэн техникийн хамт маргааш Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор Монголд орж ирнэ. Тэд бэлтгэлээ хангаад дөрөвдүгээр сарын дундуур ажлаа эхлэх юм. Ш.Энхтөр 1995 оны гуравдугаар сарын 24 Баасан. №54 (1016) Нийслэл хот кабелийг телевизтэй болно БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо байгуулагдсан Хонконгийн Сан-Ист бүрэн бус хариуцлагатай компани Монголтой хамтран Улаанбаатар хотноо Мон электрон компанийг байгуулж хиймэл даагуулаас телевизийн нэвтрүүлэг хүлээн авч кабелиар дамжуулах цэг байгуулахаар ажиллаж байна. Кабелийн телевизийн тоног төхөөрөмжийг АНУ, Канад, Хонконгоос оруулж ирэх юм. Уг дамжуулах цэгийг байгуулснаар нийслэлийнхэн АНУ,


1394 Англи, Япон, Тайланд, Хонконг, Хятад мөн Өвөр монголын телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой болох ажээ. Г.Мөнхцэцэг 1995 оны дөрөвдүгээр сарын 8 Бямба. №69 (1028) Нэг өгүүлбэрээр: - Монгол улс БНХАУ-ын хооронд Замын-Үүд – Эрээний боомтыг түшиглэн худалдааны чөлөөт бус байгуулах боломжтой холбогдсон асуудлаар судалгаа хийж, санал боловсруулах ажлын хэсгийг Дорноговь аймгийн Засаг дарга Л.Одончимэдээр ахлуулан байгуулжээ. 1995 оны дөрөвдүгээр сарын 13 Пүрэв. №72 (1031) Олон улсын үзэсгэлэнд оролцжээ Саяхан Бээжин хотноо болсон өргөн хэрэглээ, барилгын чиглэлийн олон улсын дөрөвдүгээр үзэсгэлэнд нийт 15 орон оролцжээ. Монголоос Улаанбаатар хивс, АНУ, Хүүхдийн хувцас, Гутал, Монгол савхи компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээр оролцсон байна. 1995 оны дөрөвдүгээр сарын 14 Баасан. №73 (1032) Бээжинд хоёр дахь нь... Монголтранс компанийн Бээжин дэх төлөөлөгчийн газар БНХАУ-ын Эдийн засаг, худалдааны яаманд албан ёсоор бүртгэгдлээ. Энэ нь манай улсаас БНХАУ-д нээгдэж буй хоёр дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм. Албан ёсны бүртгэлийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Бээжин дэх Эдийн засаг, худалдааы яамны хэлэлцээрийн танхимд пүрэв гаригт болжээ. Н.Саранчимэг 1995 оны дөрөвдүгээр сарын 29 Бямба. №84 (1043) Мөндрийн үүл задлах сум авчирчээ Байгаль, орчны яамнаас харьяа зааг компани БНХАУ-аас 2000 ширхэг сум авчирчээ. Мөндрийн үүл задлах зориулалт бүхий уг сумыг тус яамны харьяа Хурын шим төв таримал ургамлыг хамгаалахад хэрэглэх юм байна. 1990 онд байгуулагдсан тус төв 1991 оноос Өвөрхангай, Архангай аймгийн Хархорин, Түвшрүүлэх сумын хөдөө аж ахуйн зарим компанийн тариалангийн талбайг мөндрийн үүл задлах сумны тусламжтайгаар хамгаалж иржээ. Тус төвөөс хийсэн судалгаагаар Хархорин сангийн аж ахуй 198-1991онд жил болгон нийт талбайнхаа 15-35 хүртэл хувийг мөндөрт цохиулж байсан бол уг газрыг хамгаалалтад авснаас хойш мөндөрт цохиулсан гараагүй байна. Жилдээ 15-20 мянган га газрын таримал ургамлыг сэргийлэхэд дунджаар 800-1000 орчим сумаар бууддаг гэнэ.


1395 М.Болд 1995 оны тавдугаар сарын 4 Пүрэв. №87 (1046) Хар Боржингоор хавтан хийнэ Чулуу олборлох, боловсруулах үйлдвэр буюу өдгөөгийн «Орхон цоолбор» хувьцаат компани БНХАУ- аас хагас боловсруулсан чулуу авчирч өөрсдөө зүсч өнгөлөн барилгын хана, шат, шал болон хотын тохижилтод хэрэглэхэд тохиромжтой хар өнгийн боржингоор хавтан үйлдвэрлэж эхэллээ Италийн техник технологиор хар боржин хавтанг захиалагчийн хүсэлтээр янз бүрийн хэмжээгээр хийж байна. Жилдээ өнгөлгөөтэй 1,5-2 мянган ам метр хавтан хийх боломжтой гэж компанийн дэд захирал Я.Алагбанди ярив. 1995 оны тавдугаар сарын 25. Пүрэв. №102 (1061) УРЖИГДАР: БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газрын ажилтнууд ирлээ. Тэд сүүлийн үед тус хотод монголчууд дээрэм тонуул, гэмт халдлагад өртөж байгаа тухай болон бусад асуудлаар хэлэлцээ хийх аж. 1995 оны долдугаар сарын 27. Пүрэв . №146 (1105) Хамгаалах хэрэгсэл аварна Төмөр замын эрүүл ахуй, халдвар судлалын газарт хандан хэсэг замчин хортой байж болзошгүй тосон будгийг шалгаж өгөхийг хүссэн юм. Тэдний хүсэлтээр замын материал техникээр хангах бааз, барилга орон сууцны нэгдсэн трест, барилга орон сууцны хоёрдугаар ангийн агуулахуудад байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн «СОЗ-1» маркийн олон өнгийн будгийг улсын эрүүл ахуй, халдвар нян судлалын үндэсний төвийн химийн лабораторид шинжлүүлэе. Шинжилгээний дүн уг будгийн найрлаганд байгаа зарим органик уусгагч буюу пропилийн спирт, бензол, толуол нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хавьгүй ихийг харууллаа. Агаарт ууршимтгай эдгээр бодис хүний бие махбодод амьсгалаар дамжин орох бөгөөд эргээд ялгарч гарах нь удаан учир хордуулах нөлөөтэй. Тухайлбал, бензол нь өөх тосонд уусдаг учир арьсаар нэвтэрнэ. Пропилийн спирт нь төв мэдрэлийн системийг хордуулдаг байна. Хордлогын эхний үед бие сулрах, ядрах, толгой өвдөх, нойр хулжих, хоо унданд муудах, огих, бөөлжих зэр» шинж тэмдэг илэрнэ. Хордлоп хүндэрсэн тохиолдолд ухаан солиоро булчин таталдах болон амны хөндм шүдний буйл, хамрын салст бүрхүүлээс цус гарна. Төмөр замын хангах бааз байгууллагууд гурван сая гаруй төгрөгөөр эдгээр тосон будгаас 5,2 тонныг “Бат-Уран”, “Лус”, “Алтай-Од”, “Улаанбаатар материал импэкс” зэрэг компаниас худалдан авсан байна Иймд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тосон будгийг худалдан авахдаа юуны өмнө улсын эрүүл ахуй, халдвар нян судлалын үндэсний


1396 төвийн хяналтад орсон зөвшөөрөлтэй эсэхийг магадлах нь зүйтэй. Хоёрдугаарт, үйлдвэрлэл ахуйн хүрээнд элдэв төрлийн тосон будагтай харьцаж ажиллахдаа бүрэн бүтэн бие хамгаалах хэрэгсэл бээлий хушуувч, нүдний шил зэргийг тогтмол хэрэглэх нь чухал. Үүнээс гадна саармагжуулах бодис таныг аврах болно. 1995 оны долдугаар сарын 29. Бямба . №148 (1107) Хүлээн авч уулзав Төрийн хянан шалгах хорооны дарга Л.Жавзмаа БНХАУ, БНСУ, Япон Улсаас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пей Зян, Ким Жон Сүн, Ёшихиро Хасуми нарыг саяхан Төрийн ордонд тус тус хүлээн авч уулзав. Л.Жавзмаа Төрийн хяналт, шалгалтын тухай Монгол Улсын хуулийн агуулга, шинээр байгуулагдсан Төрийн хянан шалгах хороо, түүний салбаруудын бүтэц, зохион байгуулалт, үүрэг, зорилтын талаар Элчин сайд нарт мэдээлэл хийж, дээрх орнуудын хяналтын байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Өөрийн орны хяналтын байгууллагуудын тухай танилцуулж цаашид холбогдох мэдээлэл өгөх, тэдгээртэй холбоо тогтоож хамтарч ажиллахад туслахаа элчин сайд нар илэрхийлэв. И.РЭНЧИНХАНД 1995 оны наймдугаар сарын 2. Лхагва. №150 (1109) Хээл хахуультай тэмцэх олон улсын бага хуралд оролцоно Хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх колон улсын долдугаар бага хурал ирэх аравдугаар сард Бээжин хотод болно. Энэ бага хурлыг БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар, БНХАУ-ын Хяналтын яам хамтран зохиож байгаа аж. Тус бага хуралд Улсын ерөнхий прокурорын орлогч Т.Энхнасан ахлагчтай хэсэг урилгаар оролцох юм. Санхүүгийн боломж олдвол тэд цагдаагийн ажилтнуудаас авч явах бололтой гэж Улсын прокурорыи туслах Ж.Эрдэнэбаатар өчигдөр мэдээлэв. 1995 оны наймдугаар сарын 12. Бямба. №158 (1117) Талархал илэрхийлэв БНХАУ-ын Шар мөрний сав газарт үер болж олон хүний амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлсэнд БНХАУ-ын дарга Зян Зэминь Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатад талархал илэрхийлж хариу цахилгаан утас ирүүллээ гэж Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн хэлтэс мэдээлэв. 1995 оны наймдугаар сарын 18. Баасан. №162 (1121)


1397 НӨГӨӨДӨР *Шинжлэх ухаан боловсролын яам, Шинжлэх ухааны академи, Байгаль орчны яам хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй «Азийн экосистем, түүнийг хамгаалах нь» сэдэвт олон улсын бага хурал Шинжлэх ухаан,техникийн мэдээллийн компанийн байранд болно. Хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд ОХУ, АНУ, Япон, Герман, БНХАУ, Иран зэрэг 10 гаруй орны нэрт эрдэмтэд оролцон Азийн байгаль орчныг ашиглах, хамгаалах талаар санал солилцоно. 1995 оны наймдугаар сарын 19. Бямба. №163 (1122) Мэдэгдэл гаргав БНХАУ энэ наймдугаар сарын 17-нд гаэар доор цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 50 жилийн түүхт ой болон цөмийн зэасэг хэрэглэсэн эмгэнэлт явдлаас хойш хагас эуун жил болж буй энэ онд Хятадын хийсэн цөмийн хоёр дахь туршилт юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хугацаагүй сунгахаар дэлхийн улс гүрнүүд тохиролцсоны дараахан, цөмийн туршилтыг бүх нийтээр бүрэн хориглох олон улсын гэрээ байгуулах улс төрийн зориг эрмэлээл нэмэгдэж, тааламжтай нөхцөл бүрдэж байгаа өнөө үөд цөмийн ээвсгийг төгөлдөржүүлэх зорилго бүхий ийм туршилтыг удаа дараа хийж байгаад монголын ард түмэн, Засгийн газар гүнээ харамсаж байна. Ийм туршилтыг Монгол Улсын хил залгаа бүс нутагт хийсээр байгаа нь энэ хавийн байгаль орчинд болон хүн ам, амьтан, ургамалд ноцтой аюул учруулж байгааг Монгол Улс анхаарахгүй байж чадахгүй бөгөөд цөмийн туршилтаа бүрмөсөн зогсоохыг хятадын талаас шаардаж байна гэж уг мэдэгдэлд дурджээ. 1995 оны наймдугаар сарын 22. Мягмар. №164 (1123) Буухиа галт тэрэг Улаанбаатарыг дайрч өнгөрнө Энэ оны есдүгээр сарын 4-15-нд Бээжин хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурал, мөн наймдугаар сарын ЗО-наас есдүгээр сарын 8-ны хооронд болох Засгийн газрын бус эмэгтэйчүүдийн байгууллагын чуулга уу лзалтад оролцох КҮБ-ын болон Төв, Дорнод Европын төлөөлөгчмд, сэтгүүлчдийг суулгасан «Бээжт экспресс» галттэрэг 1995 оны наймдугаар сарын 21-нээс гараагаа эхэллээ. Польшийн Гданьск төмөр замын өртөөнөөс хөдөлсөн энэхуу галт тэрэг 22-нд Москвад, 27-нд Улаанбаатарт ирж, 28-нд Бээжинд хүрэх бөгөөд Транссибирийн төмөр замаар хамгийн удаан хугацааны аялал хийх явцдаа н1йт 5734 миль (9174 км) замыг туулан, цагийн долоон бүсийг дайран өнгөрөх ажээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд янз бурийи хүмуүс орж байна. Тэдний дотор улс төрийн хоригдол байсан эмэгтэйчүүд төдийгүй дүрвэгсдийн төлөөлөгч ч байгаа гэнэ.


1398 ТУХН-ийн орнуудын төлөөлөгчдийн хувьд энэ нь тусгаар улс болон тогтсоноос хойш анх удаагаа оролцож байгаа олон улсын арга хэмжээ юм. Аялалын явцад галт тэргэнд яваа төлөөлөгчдөд зориулсан янз бүрийн сургалгг явуулна. Энд эдийн засаг болон компьютерийн хичээл зааж эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, зөвлөгөө өгч байх юм. Буухиа галт тэрэгний тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах бөгөөд төлөөлөгчидтэй яваа 15 сэтгүүлч Варшав, Брест, Москва, Улаанбаатар, Бзэжингийн төмөр замын өртөөнд болон галт тэргэн дртор болох уйл явдлыг шуурхай сурвалжлан мэдээлж байх ажээ. Энэхүү аялалыг НҮБ-аас гадна Австри, Канад Ирланд Польш, Туркийн Засгийн газар болон дэлхийд нэртэй олон пүүс компаниуд ивээн тэтгэжээ 1995 оны наймдугаар сарын 22. Мягмар. №164 (1123) Хятадын сэтгүүлчдийн айлчлал «Ардын эрх» сонины урилгаар МХАУ-ын «Жэнминь Жибао» сонины гадаад харилцааны газрын дарга Жү Пин Хө тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байна. Төлөөлөгчдийн хүсэлтээр УИХ-ын дарга Ж.Гомбожав лхагва гарчгт тэднийг хүлээн авч уулзав. Уулзалтад БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пэй Зяи байлцав. Зах зээлд шилжиж буй Монгол орны эдийн засгийн байдал хятадын сэтгүүлчдийн анхаарлыг татаж байгаа аж. Тэд манай оронд байх хугацаандаа Худалдаа, үйлдвэрийн дэд сайд Ц.Ёндон нарын албаны хүмүүстэй уулзалтын зэрэгцээ хоёр орны хамтарсан үйлдвэр.аж ахуйн газруудаар орж сурвалжлага бэлтгэх юм байна. Д.ТУЯА 1995 оны наймдугаар сарын 25. Баасан. №167 (1126) Бээжин-уулзах цэг НҮБ-аас зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн IV их хурал, мөн энэ хуралтай холбоотойгоор Бээжингийн дагуул хот гэгддэг Хуайроугийн Лун Шаны хурлын бүсэд наймдугаар сэрын 30-нд ажлаа эхэлсэн адсгийн газрын бус байгууллагуудын чуулга уулзалтад 57 мянга гаруй хүн оролцож байна. Их хуралд Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Ш.Цэвэлмаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, УЙХ-ын гишүүн Д.Мөнхөө, Ж.Бямбажав, Т.Ганди, ХАБХЯ-ны Хүн ам зүйн бодлогын газрын дарга Х.Энхжаргал, НИК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл, Улсын гавьяат жүжигчин А.Долгор зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн 20 гаруй эмэгтэй оржээ.


1399 Есдүгээр сарын 4-ний өглөө 10 цагт Бээжин дэх Бүх Хятадын Ардын Их Хурлын танхимд дэлхийн 170 гаруй орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчид байраа эзлэв. Тэдний дунд 36 орны төр, засгийн тэргүүн, тэргүүн хатагтай нар байгаа юм. БНХАУ-ын дарга Зян Зэминь Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурлын нээлтийн ажиллагаан дээр хэлсэн үгэндээ, НҮБ- ын 50 жилийн ойн өмнөхөн болж байгаа энэ их хурал нь эмэгтэйчүүдийн төдийгүй дэлхийн ард түмнүүдийн хувьд онцгой том үйл явдал юм гээд хүний нийгмийн тэн хагас нь болох эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй хамт хүн төрөлхтний материал баялаг, өюуны соёлыг бүтээж, үе үеийнхнийг өсгөн бойжуулж, суут эрдэмтэн мэргэд, яруу найрагчдыг төрүүлж хүмүүжүүлсэн. Гэвч эмэгтэйчүүдийг , ялгаварлан үзэх хуучирсан үзэл бодол байсаар байна. Үүнээсээ татгалзах цаг иржээ. Олон улсын хамтын^ нийгэмлэг тэгш эрхийн төлөө их зүйл хийсэн. Харин одоо эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулахад ихийг хийх хэрэгтэй байна гэлээ. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Бутрос Галийн илгээлтийг түүний биө төлөөлөгч Исмат Киттани уншиж сонсгов. Мөн Дэлхийн эмэгтэйчүүдийн IV их хурлын нарийн бичгийн дарга, Танзанийн иргэн Гертруда Мангелле төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэлэхдээ, төр улсад тогтвортой байдал, нийгэмд хөгжил дэвшил эмэгтэйчүүдэд тэгш эрх, хөгжил, энхтайван юу юунаас илүү хэрэгтэйг тэмдэглээд хоёр зууны зааг дээр эмэгтэйчүүдийн асуудлыг хамгийн зөвөөр шийдэхэд биднйй хувь нэмэр их байх болно гэлээ. Их хурлын нээлтийн ажиллагаанд зориулсан урлагийн нэгдсэн тоглолтыг төлөөлөгчид сэтгэл догдлон үзэв. Мөн өдрийн үдээс хойш буюу 15 цагаас хурлын төлөөлөгчид, хурлыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид Бээжин хотын Олон улсын хурлын төвд ажилдаа орж, хурап эхэллээ.Эхний өдрийн хуралдаанд Пакистаны Ерөнхий сайд хатагтай Беназир Бхутто, Исландын Ерөнхийлөгч хатагтай Вигдис Финнбогадаттьер, Бангладешийн Ерөнхий сайд Бегам Халеда Зиа, Угандын дэд ерөнхийлөгч бөгөөд сайд Списиоза Уандира Казибус нар үг хэлэв. Хуралдаан болж буй гол танхим ердөө л 1000 гаруй хүний суудаптай, улс улсын төлөөлөгчдөд дөрвөн суудал ногдож байгаа тул тэд ээлжлэн орж суухаар боллоо. Ийнхүү бодитой үйл ажиллагаагаар эмэгтэйчүүдийн тэгш эрх, хөгжил, энхтайвныг тогтооё гэсэн уриан дор 2000 он хүртэлх эмэгтэйчүүдийн байр суурийг дээшлүүлэх Найробын тунхаглалын биелэлтийн явцыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэдт өгөх зорилготой Дэлхийн эмэгтэйчүүдийн IV их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус их хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, ХАБХ-ийн сайд Э.Гомбожав маргааш үдээс хойш үг хэлэх юм. Мөн их хурлын ажиллагаанд оролцсоН тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа маргааш эх орондоо буцна гэж «АЭ»-ийн тусгай сурвалжлагч В.Оюунчимэг Бээжингээс өчигдөр мэдээлэв. 1995 оны есдүгээр сарын 6. Лхагва. №175 (1134) Товч мэдээ


Click to View FlipBook Version