1450 оролцуулах тухай заажээ. Үүнд үндэслэн УИХ ын Аюулгуй байдал, гадаад бодлогын болон Эдийн эасгийн байнгын хороод хамтарч ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг байгуулсан тогтоолд түүний үүргийг «ОХУ-аас БНХАУ- руу хийн хоолой барьж байгуулах төсөлд Монголын талын оролцоог тодорхойлох» гэж заажээ. Ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын Эдийн эасгийн байнгын хорооны дарга Да.Ганболд юм. Гишүүд нь С.Зориг, Ц.Баяр-сайхан, Бат-Эрдэнийн Батбаяр, С.Баярцогт, Н.Баяртсайхан, С.Төмөр, Н.Түвшинтөгс, Д.Цогт-Очир нар аж. Тогтоолд мөн төр, засгийн байгууллагууд болон хол-богдох бусад газраас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж ажиллуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгажээ. 1997 оны арванхоёрдугаар сарын 22. ДАВАА. № 294 (1772) Олон улсын урлагийн наадамд оролцоно Энэ оны сүүлчийн өдөр БНХАУ-ын Шанхай хотод Азийн олон улсын ардын урлагийн наадам эхэлнэ. Азийн 28 улс оролцох энэ наадамд манай улсаас Ардын дуу, бүжгийн чуулгын дуучин Д.Оюунжаргал, хөөмийч Ш.Зулсар, бүжигчин Ш.Одонтуяа зэрэг зургаан хүн авьяасаа сорих ажээ. Эдгээр жүжигчдийн замын зардлыг |«Сансар» кабелийн телевиз гаргаж байгаа гэнэ. Олон улсын наадамд оролцох хүмүүс нөгөөдөр явах юм байна. Х. Болор 1997 оны арванхоёрдугаар сарын 24. Лхагва №296 (1774) Төслийн 11 нь хэрэгжлээ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1995 онд байгуулсан гэрээний дагуу 16 төсөл хэрэгжүүлсэн билээ. Эдгээр төслийн 11-ийг нь хамтран гүйцэтгэж, хүлээлгэн өгөх тухай нотолгоо бичигт Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, БНХАУ- аас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя нар өчигдөр гарын үсэг зурлаа. -Бусад төслүүд нь дунд шатандаа хэрэгжиж байгаа ба хоёр тал хамтран гүйцэтгэнэ гэж ГХЯ-ны нэгдүгээр гаэрын ахлах мэргэжилтэн Х.Аюурзана ярив. Тодруулга: Хэрэгжиж дууссан төслийн хүрээнд усан цахилгаан станц, худалдаа үйлчилгээний төв, будаг, хар замын тос, картон, угаалгын нунтаг, малын эмийн үйлдвэрийг барьж байгуулсан байна. Мөн өнгөрсөн жил 46 хүнийг БНХАУ-д сургасан аж. Харин ирэх жил 39 хүнийг 18 мэргэжлээр нэг сарын сургалтад явуулах юм байна. 1997 оны арванхоёрдугаар сарын 26. Баасан №298 (1776) ОХУ, БНХАУ, Монгол Улсын тал санал нэгдэв Сибирийн байгалийн хийг ашиглах асуудлаар ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Монгол Улсын нефть байгалийн хийн компаниуд оролцосон хэлэлцээр Москвад
1451 өндөрлөлөө.РИА”Новости” агентлагийн мэдээгээр зүүн Сибирьт томд тооцогдох Эрхүү мужид оршдог Ковыктинскийн байгалийн хийн ордыг эзмэших асуудал дээр Япон, БНСУын шахалтад ОХУ бууж өгөх бодолгүй байгаа аж. Хэлэлцээрт оролцогч Япон, БНСУ-ын тал байгалийн хийн ордыг эзэмших, эрэл хйагуул хийх онцгой эрх шаарджээ. Ийм эрхийг ямар ч талд олгохгүй, төсөлд оролцогч орнууд өөр өөрсдийн зохих үүргийг хүлээсэн тусгай баг байгуулна гэдэгт ОХУ, БНХАУ, Монголын төлөөлөгчид санал нэгджээ. Уг хэлэлцээрээр шийдвэртэй ахиц гараагүй ч энэ төслийг хэрэгжүүлэх нь зөвхөн ОХУ, БНХАУ-д төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт стратегийн чухал ач холбогдолтой гэдэгт оролцлогч талууд санал нэгтэй байжээ Урьдчилсан тооцоогоор Ковыктинскийи байгалийн хийн нөөц нь 1,5 триллион шоо мвтр гэж тогтоогдсон ба 4000 км гаруй ургтай хий дамжуулах хоолой ОХУ, Монгол, БНХАУ-ын нутгаар дайран өнгөрөх ёстой ажээ 1997 оны арванхоёрдугаар сарын 30. МЯГМАР. № 300 (1778) Монголын урлагийн шилдэг бүтээлүүд Бээжинд Шинэ оны босгон дээр Монголын үндэсний уран зургийн галерейн шилдэг бүтээлийн дээжээс бүрдсэн томоохон үзэсгэлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд нээгдлээ. Нээлтийн ёслолд БНХАУ-ын ГЯЯ, Соёлын яамны удир-дах хүмүүс, Бээжин дэх Гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, ажилтнууд, Хятадын болон гадаадын хэвлэл, мэдээллийн байгуул-лагын төлөөлөгчид оролцов. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, Уран зургийн галерейн захирал Д.Уранчимэг нар хэлсэн үгэндээ, Монголын урлагийн сор бүтээлүүдээс гадаадад үзүүлэх, сурталчлах ажлын хүрээнд хоёр байгууллага хүч бололцоогоо нэгтгэж буй анхны дорвитой эхлэл энэ юм гэж тэмдэглэв. Тус ЭСЯ Үндэсний га-лерейн хооронд байгуулсан гэрээгээр 100 гаруй зураг, үзмэртэй энэ үзэсгэлэн нэг жилийн хугацаагаар Бээжин дэх Монгол Улсын ЭМЯ-нд байнга байрлаж ажиллах бөгөөд үзмэрүүдийг улирал тутам хэсэгчлэн шинэчилэх юм гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв. 1997 оны арванхоёрдугаар сарын 30. МЯГМАР. № 300 (1778) Нэг сая төгрөг хандивлалаа Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Монголын хүүхэд хөгжил сан»-д нэг сая төгрөг хандивлалаа, Тус сангийн ерөнхийлөгч Б. Цэрэндорж: -Энэ мөнгийг оюун санааг хөгжүүлэх. Чөлөөт цагаа ашигтай өнгөрүүлэхэд зориулж сэтгэн бодох, эвлүүлэн нийлүүлэх тоглоом авна. Мөн өнчин хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, хувцас авахад зориулна гэж ярилаа 1997 оны арванхоёрдугаар сарын 31. Лхагва. № 301 (1779)
1452 Монголын дизайнеруудыг урьжээ Дэлхийн орнуудын дизайны мэргэжилгнүүдиин хоердугаар чуулга уулзалт ХБНГУын Подстам хотноо ирэх нэгдүгээр сарын сүүлчээр болох гэж байна. Энэ чуулга уулзалтад Европын бүх орон болон БНХАУ, Япон, Тайланд, Тайвань зэрэг Азийн улсууд оролцох ажээ. Зорилго олон улсын дизайны урлаг хэрхэн хөгжиж болох аргын тухай хэлэлцэх юм. 1997 оны арванхоёрдугаар сарын 31. Лхагва. № 301 (1779) 1998 оны “Ардын эрх сонин” Улаанбаатарыг гишүүнээр элсүүлэв БНХАУ-ын Харбин хотноо болж буй Өвлийн хотуудын олон улсын холбооны наймдугаар чуулганд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралт тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Тус чуулганы шийдвэрээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг Өвлийн хотуудын олон улсын холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлжээ. Чуулганд Австрийн Инсбрук, Канадын Эдмонтон, Винилэг, БНХАУын Жилин, Исландын Рейкъявик, Японы Саппоро, АНУ-ын Анкориж зэрэг 15 хотын төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хот 22 дахь гишүүн нь болжээ. Тодруулга: Өвлийн улиралд цельсийн таван хэмээс доош хүйтэн байдаг дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хот, бүс нутгийг өвлийн бүсчлэлд хамруулдаг байна. Ардын Эрх сонин. 1998.1.21. №17 (1796) Лхагва. Нэрвэгдэгсдэд тусламж үзүүллээ БНХАУ-ын Хэбей мужид газар хүчтэй хөдөлж олон хүний амь нас эрсдэн, эд материалын ихээхэн хохирол учирсанд гамшигт нэрвэгдэгсдэд зориулж манай улсын Засгийн газраас 600 ширхэг ноосон хөнжил тусламж болголоо. Тусламжийн ноот бичгийг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайл Чи Жизяд өчигдөр гардуулав. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс хүүхдийн хувцас 200, ноосон хөнжил 250 ширхгийг тусламж болгож өгөхөөр болсныг тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Одончимэд мэдэгдлээ. Ардын Эрх сонин. 1998.1.213. №019 (1798) Баасан “Бичигт” боомт байнгын ажиллагаатай болно Сүхбаатар аймгийн “Бичигт” боомтыг байнгын ажиллагаатай болгох болжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ш.Цогтоогоос зарим зүйлийг тодруулав. -Хоёрдугаар сарын 11-нээс газрын тос экспортлож эхлэхтэй холбогдуулан “Бичигт”- ийн боомтыг байнгын ажиллагаатай болгох чиглэлийг Засгийн газраас өгсөн юм. Өнгөрсөн оны сүүлээс холбогдох мэргэжлийн хүмүүс байдлыг газар дээр нь үзэж бэлтгэл ажлыг
1453 хангуулж байна. Гадаад харилцааны сайдын тушаалаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга О.Очиржаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Контор, шалган нэвтрүүлэх байр, ажилтнуудын орон сууц барих, түлээ түлш бэлтгэх, цахилгаан гэрэл, харилцаа холбооны асуудлыг шийдэх гээд ажил мундахгүй. Үүнд шаардагдах зардлыг Газрын тосны хэрэг эрхлэх газар, Хилийн цэргийн удирдах газар хариуцаж гаргах байх. Газрын тосыг зөөх “Хэт” компани ч туслах болов уу. Цаашид эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны хяналтыг бий болгоно. Үүний эцэст жинхэнэ байнгын ажиллагаатай боомт болох юм гэв. Тодруулга: “Бичигт” Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 75 км-т оршдог зүүн хилийн боомт юм. Ардын Эрх сонин 1998.1.28. №23 (1802)Лхагва Монгол, Хятадын зөвлөлдөх уулзалт болов Гадаад харилцааны яам хоёрдугаар сарын 9-нд БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт зохиов. Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга О.Очиржав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя нар оролцов. 1997 онд хоёр талаас өндөр хэмжээний төлөөлөгчид харилцан айлчилсан, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдаан болсон, Монголоос Хонконгод суугаа өргөмжит консулын газрыг хадгалан үлдээх хэлэлцээр, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, эрх зүйн үндсийг нь бэхжүүлэхэд ач холбогдолтой болжээ. Монголд 1990 оноос хойш гадаадын 50 гаруй орны нийт 160 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалттай 711 аж ахуйн нэгж байгуулагдсанаас Хятадын нийт 22 сая ам долларын хөрөнгө оруулалттай 200-гаад аж ахуйн нэгж байна. Хоёр талын худалдааны нийт эргэлт жилд 140 сая орчим ам доллар байгаа бөгөөд Хятад улс манай экспортын 20,5 хувь, имспортын 12,9 хувийг эзэлж байна. Хятад сүүлийн таван жилд нийтдээ 168,5 сая юанийн зээл тусламж манайд олгожээ. Ардын Эрх сонин 1998.2.11. №035 (1814) Лхагва 2 дахь цуваа хөдөллөө Энэ сарын 18-ны өдөр 727,9 баррель (115,7м3) түүхий тос ачсан тусгай зориулалтын долоон автоцистерн бүхий газрын тосны экспортын хоёр дахь цуваа БНХАУ-ын Рашаант хот руу гарлаа. Цаашид Тамсагийн сав газраас БНХАУ руу газрын тос тээвэрлэх ажил тохиролцсон графикийн дагуу тогтмолжих аж. Анхны цувааг ахалж явсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Эрдэнэдорж:
1454 -Манай нутгийн зам бага зэрэг бартаатай. Хятадын нутаг орохоор зам нь ямар ч саадгүй юм билээ. Зунаас бид замаа ч засна. Цуваанд явах машиныхаа тоог ч нэмнэ гэв. Ардын Эрх сонин 1998.2.20 № 043 (1822) Баасан Ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр үүдээ нээлээ Үйлдвэр, худалдааны “M&G” компани эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэж эхэллээ. Тус үйлдвэр жилд 36 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголын хүн амын 30 хувийг хангах ажээ. Ариун цэврийн хэрэглэлийг сар шинийн баярын өмнө худалдаанд гаргах бөгөөд үнэ нь 400 төгрөгт багтах бололтой. БНХАУ-аас манай улсад үзүүлж буй 2,5 сая юанийн хөнгөлөлттэй зээлийн тусламжаар ашиглалтад орсон эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр цаашид нярай хүүхдийн живх (pampers) үйлдвэрлэх юм байна. -Манай үйлдвэр өөрийнхөө бүтээгдэхүүнээр зөвхөн нийслэлийнхнийг хангаад зогсохгүй орон нутаг, гадаадад нийлүүлэх зорилготой гэж “M&G” компанийн захирал Г.Тогоо ярилаа. Ардын Эрх сонин 1998.2.24 №046 (1825) Мягмар Төрийн ажилтнууд Бээжинд суралцана 22 хүний бүрэлдэхүүнтэй Монголын төр, засгийн ажилтнуудын хэсэг удахгүй Бээжинг зорих гэж байна. Арван аймгийн Засаг даргын орлогч нар, Дэд бүтцийн хөгжлийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн яам, зарим хувьцаат компанийн ажилтнууд БНХАУ-ын нийслэлд сарын хугацаатай суралцах юм. Засаг даргын орлогч нар олон улсын аж ахуйн удирдлага сэдвээр хичээл заалгах аж. Х.Агар Ардын Эрх сонин 1998.3.5 №52 (1831) Пүрэв Хятадын талтай хамтарч ажиллана “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн дарга, ХААҮ-ийн сайд Л.Нямсамбуу Хятадын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Чай Гуан Тяньтай уулзав. Газар тариалан эрхлэх олон зууны уламжлалтай Хятадын ард түмнээс сурах зүйл их байгааг сайд дурьдаад, энэ оны зургадугаар сарын 22-29-нд Улаанбаатарт зохиогдох олон улсын үзэсгэлэнд оролцохыг Хятадын талаас хүсэв. Одоогоор Хятадын Ляонин муж, Хөх хотын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны компани, корпорац уг үзэсгэлэнд оролцох саналаа ирүүлээд байгаа юм. Нөгөө талаар манай улсын олон аймаг, сум Хятадаас мэргэжилтэн урьж, газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр хамтарч ажиллах, зөвлөгөө авах, үр бордоо, багаж, техникийг ихэвчлэн Хятадаас оруулж ирэх боломжтой байна. Хоёр талын бизнесменүүд бизнесийн энэхүү орон зайг сайтар ашиглахын чухлыг сайд тэмдэглэлээ. Тэрбээр “Хятадын дээрх компаниуд Улаанбаатар орчимд төмс, хүнсний нарийн ногоо тариалах зорилгоор түшиц газар байгуулах, эндээ сургалт явуулж, туршлага судлуулж болох юм. Газар олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгөх боломжтой” гэж мөн дурьдлаа.
1455 ЭСЯ-ны ажилтнууд уулзалт дээр ярихдаа Монголын хөрс, цаг уурын онцлогийн тухай “Ногоон хувьсгал”-д оролцох сонирхолтой Хятадын тариачид, ногоочдод ойлголт өгөх, хамтын ажиллагааны төсөл боловсруулан хоёр улсын Засгийн газарт өргөн барьж, шийдвэрлэгдсэн тохиолдолд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх, Монголд газар түрээслэх сонирхол Хятадын тариалан, ногоо эрхэлдэг олон нэгжид байгааг анхаарч асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгөх, Хятадтай хилийн худалдаа эрхэлдэг аймгуудад илүү өргөн боломж байгааг дурьдав. Дарханы жимс, ногооны аж ахуйг “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд сэргээх, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2000 га талбай хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ч. Туяа Ардын Эрх сонин 1998.3.13 №059 (1838) Баасан Ерөнхий сайд баяр хүргэлээ Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан эрхэмсэг ноён Жү Рунжид баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагаа Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний үндсэн дээр улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа энэ ялдамд илэрхийлье. БНХАУ-д хөгжил цэцэглэл, танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе гэж мэндчилгээнд дурдсан байна. Ардын Эрх сонин 1998.3.19 №064 (1843) Пүрэв Дэн Сяопины хүү Монголд айлчилна БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэлийн “эцэг” гэгддэг Дэн Сяопины хүү Дэн Пүфан ирэх долдугаар сарын дундуур манай оронд айлчлах саналтайгаа илэрхийлж, Монгол Улсын тахир дутуу иргэдийн нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд захидал ирүүлжээ. Дэн Пүфан Бүх Хятадын тахир дутуу иргэдийн нийгэмлэгүүдийн холбооны дарга аж. Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын үед улаан хамгаалагчид Дэн Сяопиныг буруутгаж оюутан хүүг нь урвагчийн хүүхэд хэмээн гурван давхрын цонхоор шидснээс Дэн Пүфан мөнхийн суунги болжээ. МҮАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчлах үеэр УИХ-ын гишүүн, Монголын тахир дутуу иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Шаравжамцын Батбаяр Дэн Пүфантай уулзаж хамтран ажиллах талаар ярилцан Монголд айлчлахыг урьсан байна. Мөн тахир дутуу хүмүүс ажиллах хамтарсан үйлдвэр байгуулах хэд хэдэн төслийг Дэн Пүфанд эрхэм гишүүн илгээсэн аж. Бүх Хятадын тахир дутуу иргэдийн нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчид Монголд айлчлахаасаа өмнө тэдгээр төслийг судалж, тодорхой шийдвэр гаргаж ирээд шийдвэрээ баталгаажуулна байх гэж эрхэм гишүүн Шаравжамцын Батбаяр найдаж байна. Х.Огторгуй Ардын Эрх сонин 1998.3.20 №065 (1844) Баасан
1456 БНХАУ-ын даргад мэндчилгээ дэвшүүллээ БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд Зян Зэминьд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монгол, Хятад хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа 1994 онд байгуулсан Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний үзэл санааны дагуу бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна. БНХАУ-д хөгжил цэцэглэл, эрхэмсэг ноён танд эрүүл энх, сайн сайхныг ерөөе” гэжээ. Ардын Эрх сонин 1998.3.21. №066 (1845) Бямба УИХ-ын дарга баяр хүргэлээ УИХ-ын дарга Р.Гончигдорж Эрхэмсэг ноён Ли Пэнийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороооны даргаар сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. Манай хоёр орны болон төрийн эрх барих дээд байгууллагуудын хооронд тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төс байгаагаа энэ ялдамд илэрхийлье. Танд эрүүл энх, сайн сайхныг ерөөе хэмээн мэндчилгээндээ дурдсан байна. Ардын Эрх сонин 1998.3.21. №066 (1845) Бямба Сянганд визгүй зорчих болно Монгол Улсын болон БНХАУ-ын онцгой бүс-Сянганы иргэд 14 хоног харилцан визгүй зорчих эрхтэй боллоо. Дипломат, эсвэл албан паспорттой Монгол Улсын иргэд Сянганд үүнээс илүү хугацаагаар зорчих болбол хураамжгүй виз, харин энгийн гадаад паспорттой манай иргэд, Сянганы засаг захиргааны паспорт бүхий хүмүүс харилцан зорчих тохиолдолд зохих хураамж төлж виз авч байх болсон байна. БНХАУ-ын Бээжин хотноо болсон Монгол, Хятадын консулын албадын уулзалтаар дээрх тохиролцоонд хүрчээ. Мөн уулзалтын үеэр тус хоёр улсын консулын харилцаа болон байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт төдийгүй иргэд харилцан зорчих явцад гарч буй хэрэг зөрчил, бэрхшээлийн талаар ч ярилцсан байна. Ардын Эрх сонин 1998.3.26. №070 (1849) Пүрэв Цахилгаан утас илгээв БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад айлчлахаар нисэх онгоцоор Монголын нутгаар дайран өнгөрөхдөө, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханд цахилгаан ирүүлж, түүнд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлийг ерөөсөн байна гэж ГХЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.
1457 Ардын Эрх сонин 1998.4.3 №077 (1856) Баасан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, ноён Сунь Лунчунийг дагалдан яваа хүмүүсийнх нь хамт хүлээн авч уулзав. Тэрбээр хоёр орны эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт 1998-2002 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар Монголд айлчлан ирсэн юм. Ерөнхий сайд М.Энхсайхан Монгол Улсын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл нь хөрш зэргэлдээ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх явдал юм гээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ. Ноён Сунь Лунчунь эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд түлхэц болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр айлчлалын үеэр Анагаах ухааны их сургууль, тус сургуулийн дэргэдэх клиникийн төв эмнэлэг, Төв аймгийн эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцжээ. Ерөнхий сайд М.Энхсайхан Монгол Улсын Засгийн газар хоёр орны харилцааг улам хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгийг нотлов. Уулзалтад Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя, албаны бусад хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.4.14 №086 (1865) Мягмар Талархал илэрхийлжээ БНХАУ-ын ес дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаас сонгогдсон Хятадын шинэ удирдлагад баяр хүргэсэн гадаад орнуудын төр, засгийн тэргүүн, удирдах хүмүүс, улс төрийн намын удирдагчид, олон улсын байгууллагын удирдлага, Дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар, мөн байгууллага, хувь хүмүүст БХАТИХын Байнгын хорооны хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн хэрэг эрхлэх газар болон Цэргийн Зөвлөлийн хэрэг эрхлэх газар Хятадын удирдагчдыг төлөөлөн талархал илэрхийлж, хамтарсан албан мэдээ гаргажээ гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.4.20 №091 (1890) Даваа Айлчлал болж байна УИХ-ын Тамгын газрын урилгаар манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чжоу Чэнькуй тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
1458 Манай хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд, түүний Тамгын газруудын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа УИХ-ын дэд дарга уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн өдөр төлөөлөгчдийг УИХ дахь Монгол, Хятдын парламентын бүлгийн дарга Т.Эрдэнэбилэг, тус бүлгийн гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Баттулга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Цог нар хүлээн авч уулзав. Ардын Эрх сонин 1998.4.21. №092 (1871) Мягмар Элчин сайдын яам мэдэгдэл гардууллаа “Засгийн газрын мэдээ” сонины дөрөвдүгээр сарын 21-ний дугаарт “Гадаадын элчин сайдууд манай орны дотоод хэрэгт оролцсон гэж үү” гэсэн гарчигтай тоймчийн мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яам Гадаад харилцааны яаманд өнөөдөр мэдэгдэл гардуулав. Уг мэдэгдэлд “...БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хэзээ ч, хаана ч, хэнд ч Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон нэг ч үг хэлж байгаагүй гэдгийг Хятадын Элчин сайдын яам хариуцлагатай мэдэгдэж байна. Энэхүү мэдээ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд...БНХАУ бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох байр суурь ямагт баримталж, найрамдалт хөрш Монгол Улсын дотоод хэрэгт хэзээ ч оролцохгүй бөгөөд энэ бодлогыг цаашид ч баримтлах болно” хэмээн дурджээ гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтэс өчигдөр мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.4.22. №093 (1872) Лхагва Дархан-Эрдэнэтийн замыг БНХАУ-ын корпораци барина Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Дархан-Эрдэнэтийн чиглэлийн хатуу хучилттай авто зам барих төсөл”-ийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Хелон Жан мужийн олон улсын эдийн засагтехникийн хамтын ажиллагааны корпорац шалгарлаа. Шалгаруулалтад 36 компани оролцсоноос Кувейтийн сантай зөвшилцөж барилгын ерөнхий гүйцэтгэгчийг тодруулжээ. Дархан-Эрдэнэтийн чиглэлийн авто зам 180 км урт бөгөөд Азийн авто замын сүлжээний А-83 дугаар замын хэсэг юм. Энэ чиглэлийн авто замыг барих ажлыг 1998 оны долдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд 2,5 жилийн дотор багтаан дуусгах юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд ажиллах нийт ажилчдын 70 хувь монголчууд байх аж. -Кувейтийн талтай байгуулсан гэрээгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн 70 хувийг Кувейтийн сан, үлдэж байгаа 30 хувийг Монголын тал гаргах юм. Жилийн 2,5 хувийн хүүтэй зээлийг 2001 оноос эхлэн 15 жилийн дотор эргүүлж төлөх нөхцөлтэй. Кувейтийн сангаас олгох зээлийн хэмжээ 5,5 сая кувейт динар буюу 18,2 сая ам доллар. Монголын талаас гаргах хөрөнгийг дотоодоос барилгын материал худалдан авах болон худалдааны татвар гэх мэт санхүүжилтэд зарцуулахаар өчигдөр тохирлоо гэж Дэд бүтцийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
1459 Ардын Эрх сонин 1998.4.30. №100 (1979) Пүрэв Бээжин рүү Монголын галт тэрэг явна Монголын галт тэрэг тавдугаар сарын 14-нөөс эхлэн Улаанбаатар-Бээжингийн чиглэлд явах болжээ. Долоо хоног бүрийн пүрэв гаригт Улаанбаатараас явж, ням гаригт буцаж ирэх бөгөөд энэ нь нэг жилийн турш үргэлжлэх юм байна. Тодруулга: Өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нөөс энэ чиглэлд БНХАУ-ын галт тэрэг явж байсан юм. Хоёр улсын галт тэрэг жил жилээр ийнхүү ээлжилж явдаг аж. П.Түмэн Ардын Эрх сонин 1998.5.1 №101 (1880) Баасан Хүлээн авч уулзав Монгол Улсын Гадаад харилцааны сайд Р.Амаржаргал БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чи Жизяг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны өнөөгийн байдал, ойрын ирээдүйд болох томоохон үйл явдлын талаар санал солилцов. Элчин сайд Чи Жизя Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан сайд Р.Амаржаргалд баяр хүргээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Ардын Эрх сонин 1998.5.9. №109 (1888) Бямба Өвөр Монголын төлөөлөгчид айлчлав БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ван Фэнчи тэргүүтэй төлөөлөгчид Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд оролцохоор саяхан Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хилийн худалдаа, бараа солилцоог эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Р.Амаржаргал хүлээн авч уулзсан байна. Үүний өмнө 1995, 1997 онд хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийж протоколд гарын үсэг зурсан гэж Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.5.11. №110 (1889) Даваа Элчин сайд нартай уулзав МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зен Зан Ён, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ву Ван Вач, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чи Жи Зя нарыг МАХН-ын Төв байранд хүлээн авч уулзав. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Элчин сайд нар парламентад суудалтай гурван намын урилгаар Монгол Улсад айлчлах гэж буй ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцсон байна.
1460 Ардын Эрх сонин 1998.5.15. №114 (1893) Баасан Хонконгод визгүй зорчино Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Сянганы Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, Сянганы Засаг захиргааны онцгой бүсийн иргэд зорчих асуудал эрхэлсэн газрын дарга Лао Сүк Е нар Хонконг хотноо өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд Монгол, Хонконгийн иргэд 14 хоногийн дотор харилцанг визгүй зорчих боломж нээгдэж байна. Ардын Эрх сонин 1998.6.19. №144 (1923) Баасан Газрын тосны анхны төлбөр хийгдлээ Дорнод аймгийн Тамсагийн сав газраас олборлож энэ оны хоёрдугаар сараас БНХАУ-д экспортлож буй газрын тосны байнгын орлогын анхны төлбөр 16794 доллар 94 центийг АНУ-ын “Соко” компанийн Ерөнхийлөгч, ноён Эдвард Стори Монгол Улсын Сангийн сайд Б.Батбаярт зургадугаар сарын 17-нд гардуулав. Ардын Эрх сонин 1998.6.19. №144 (1923) Баасан Хятадын банктай гэрээ байгуулна Монголбанкны дэд Ерөнхийлөгч М.Болд БНХАУ-ын Төв банкны дэд Ерөнхийлөгч ноён Ин Жиентэй уулзаж, хоёр орны Төв банк хоорондын хамтын ажиллагааны гэрээний талаар харилцан санал солилцлоо. Төв банк хоорондын хамтын ажиллагааны гэрээнд банк санхүүгийн секторт хамтран ажиллах, мэдээлэл солилцох, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг тусгахаар тохиролцоод байна. Энэхүү гэрээнд энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурах юм гэж Монголбанкнаас мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.6.22. №146 (1925) Даваа Баянхонгорт зээргэний үйлдвэр байгуулав Монгол-Хятадын хамтарсан “Зэт-Энд Эм” ХХК БНХАУ-ын иргэн Лу Минь Жи-гийн хөрөнгө оруулалтаар (нэг сая 200 мянган ам.доллар) Баянхонгор аймагт зээргэнээс хагас боловсруулсан эфедрин гаргаж авах эмийн үйлдвэр байгуулав. Эднийхэн зээргэнэ элбэгтэй Жинст, Богд, Баацагаан, Баянцагаан сумын нутгаас эмийн түүхий эдээ долдугаар сарын 20- ноос эхлэн бэлтгэх юм. “Номгон-Бар” компаниас 233,5 сая төгрөгийн татварын өрийн барьцаанд шилжүүлсэн хүнсний үйлдвэрийн зориулалттай барилгыг энэ компани 150 сая төгрөгөөр худалдан авч үйлдвэрлэлээ явуулах гэнэ. Энэ үйлдвэрт 70-80 ажилчин байнга, 200 хүн ээлжээр ажиллах юм байна. Ардын Эрх сонин 1998.6.30. №152 (1931) Мягмар
1461 Баяр хүргэсээр байна Монголын ардын хувьсгалын 77 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандид гадаадын төр, олон улсын байгууллагын тэргүүн нар баяр хүргэсэн цахилгаан утас ирүүлсээр байна. Чех улсын Ерөнхийлөгч Вацлав Хавел, ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, Финландын Ерөнхийлөгч Мартти Антисаари, Буркинафасогийн Ерөнхийлөгч Блейс Компаоре, Бруней улсын Султан Хажи Хассанал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Японы Сока Гаккай байгууллагын Ерөнхийлөгч Дайсаку Икеда, БНХАУ-ын дарга Жян Зэминь, Британийн Цог Жавхлант Хатан Хаан II Элизабета, БННУ-ын Ерөнхийлөгч Генц Арпад, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Сулейман Демирель, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч П.Стоянов, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херсог, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Засгийн газрын дарга Фидель Кастро Рус нар Монголын Үндэсний их баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж ардчиллын үнэт зүйлсийг цогцлон байгуулах үйлсэд олсон амжилтад нь баяр хүргэжээ. Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржид үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Е.С.Строев, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Пэн нар баяр хүргэж цахилгаан утас ирүүлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга С.В.Кириенко, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Месут Ыйлмаз, Бүгд Найрамдах Болгар улсын Ерөнхий сайд И.Костев нар баяр хүргэж цахилгаан утас ирүүлэв. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Р.Амаржаргалд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Е.М.Примаков, БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Тан Жашуань, Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Исмайл Жем, БНБУ-ын Гадаад явдлын яамны сайд Н.Михайлова, Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны сайд Роберто Робайна Гонсалес, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Я.Шедивы нар баяр хүргэж цахилгаан утас ирүүлэв. Ардын Эрх сонин 1998.7.15. №164 (1943) Лхагва Гэгээрлийн сайд БНХАУ-д айлчилна БНХАУ-ын Соёлын яамны урилгаар Монгол Улсын Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-нд БНХАУ-д айлчилна. Айлчлалын үеэр БНХАУ, Монгол Улс хоорондын соёлын хэлэлцээрийн дагуу 1998-2000 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах юм гэж Гэгээрийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.7.16. №165 (1944) Пүрэв Хил хамгаалалтын асуудлаар уулзалт хийв
1462 Хилийн цэргийн удирдах газрын дарга, хошууч генерал Д.Базарсад, Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав нар БНХАУ-ын Жанжин штабын оператив газрын орлогч дарга, хошууч генерал Лю Дэн Мин, Хил хамгаалах газрын дарга, ахлах хурандаа Ч Фэн Юй тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзан, хоёр орны хил хамгаалалтын асуудлаар цаашид хамтран ажиллах тухай ярилцжээ. Мөн хоёр орны цэргийн итгэлцэлийг бэхжүүлэх ажлын хүрээнд манай хил хамгаалалтын зарим анги салбаруудад Хятадын төлөөлөгчид зочлох юм. Ардын Эрх сонин 1998.7.24. №172 (1951) Баасан Товчхон БНХАУ-д болох олон улсын ардын урлагийн их наадамд Монголын жүжигчид 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Тус наадамд Энэтхэг, Израйл, Герман, АНУ, Япон, Малайз, Индонези, Австрали зэрэг 10 гаруй орон оролцох бөгөөд манай жүжигчид эдгээр орны жүжигчидтэй хамтран наймдугаар сарын 14-29-ны хооронд Бээжин, Тянь-жин, Гуань-жоу хотуудаар тоглолт хийх юм. УАДБЧ-ын залуу бүжигчид, хөгжимчдөөс бүрдсэн жүжигчдийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Оюун урилгаар оролцох ажээ. Ардын Эрх сонин 1998.7.23. №171 (1950) Пүрэв Бээжинд анхны нислэгээ хийлээ ХБНГУ-ын “Люфтханза” компаниас манай улсад түрээсээр эзэмшиж буй “Аэробус” онгоц Улаанбаатар-Бээжингийн чиглэлд анхны нислэгээ өчигдөр хийлээ. Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг тэргүүтэй төлөөлөгч энэ нислэгийн анхны зорчигчид болсон байна. Цаашид долоо хоног бүрийн даваа гаригт энэ чиглэлээр уг онгоц тогтмол явахаар болжээ. Ардын Эрх сонин 1998.7.28. №175 (1954) Мягмар Бүлэг байгуулагдлаа БНХАУ-ын Бүх Хятадын ард төлөөлөгчдийн Их хурлын дэргэд Хятад-Монголын найрамдлын бүлэг байгуулагдлаа. Бүлгийн даргаар БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Үндэстний хорооны орлогч дарга Юй Шинлун, орлогч даргаар БХАТИХ-ын төлөөлөгч, Хэлунжан мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Вань Зяньчун нар сонгогдсон байна. Энэхүү бүлэг байгуулсан явдал манай хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Монгол Улсын Их хуралд Монгол-Хятадын парламентын бүлэг ажиллаж байгаа бөгөөд уг бүлгийг УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэг ахалж байгаа билээ гэж УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.7.17. №166 (1945) Баасан
1463 Хятадын коммунист намын төлөөлөгч ирнэ МҮАН, МСДН, МАХН-ын урилгаар Хятадын Коммунист Намын Гадаад Харилцааны газрын дарга Дай Бин Го 8-р сарын 10-15-ны хоород манай улсад хариу айлчлал хийх юм байна. Айлчлалын зорилго нь хоёр орны намуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ойртон нягтруулахад чиглэгдэх ажээ. Ардын Эрх сонин 1998.7.30. №177 (1956) Пүрэв Элчин сайд нартай уулзав МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зен Зан Ён, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ву Ван Вач, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чи Жи Зя нарыг МАХН-ын Төв байранд хүлээн авч уулзав. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Элчин сайд нар парламентад суудалтай гурван намын урилгаар Монгол Улсад айлчлах гэж буй ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцсон байна. Ардын Эрх сонин 1998.7.13. №189 (1968) Пүрэв Хятадын төлөөлөгчид ирлээ Парламентад суудалтай МАХН, МҮАН, МСДН-ын урилгаар ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бин Гуо тэргүүтэй арав шахам төлөөлөгч албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотноо ирлээ. Гурван намын удирдлага болон гишүүд тэднийг тус тусдаа хүлээн авч уулзаж ярилцах агаад Мандширын хийд, Тэрэлж, Жаргалантын жуулчны баазаар орж, “Түмэн эх” чуулгын концертыг үзэж сонирхохоор хөтөлбөрт нь тусгагджээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцаад энэ сарын 22-нд нутаг буцахынхаа өмнө сэтгүүлч, сурвалжлагч нарт хэвлэлийн бага хурал хийлгэх аж Т.Түмэн Ардын Эрх сонин 1998.8.19. №194 (1973) Лхагва Хүлээн авч уулзав Монгол Улсын Их Хурлын дарга, МСДН-ын дарга Р.Гончигдорж, парламентад суудалтай МАХН, МҮАН, МСДН-ын урилгаар манай оронд айлчилж байгаа ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд төлөөлөгчдийн тэргүүн Дай Бингуо ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргад БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминий дамжуулсан мэндчилгээг уламжиллаа. Улсын Их Хурлын дарга хэлэхдээ манай оронд хийж байгаа таны энэ удаагийн айлчлал манай хоёр орон, хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Манай намын төлөөлөгчид танай оронд үр дүнтэй айлчилсан нь хоёр намын харилцааны үндсэн зарчим болсон юм. Түүнчлэн манай хоёр
1464 орнуудын парламентын харилцаа байнгын өндөр түвшинд амжилттай хөгжиж байгааг энэ ялдамд тэмдэглэхэд таатай байна. БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминий мэндчилгээг баяртай хүлээн авч байна. Миний бие чин сэтгэлийн хариу мэндчилгээг дамжуулж, Хятадын ард түмэн, ХКН, төр, засгаас явуулж байгаа шинэтгэлийн бодлогодоо их амжилт олохыг хүсэн ерөөе гэлээ. Ноён Дай Бингуо манай нам, Засгийн газар цаашид ч Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгож авсан нийгмийн хөгжлийн замыг нь хүндэтгэн, найрсаг харилцаагаа хөгжүүлэх болно гээд Улсын Их Хурлын даргыг МСДН-ын даргынх нь хувьд тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг урилаа. Урилгыг талархан хүлээн авлаа. МСДН-ын дарга Р.Гончигдорж болон тус намын улс төрийн зөвлөлийн гишүүд ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Дай Вингуо “Хятад хэдийгээр том орон боловч дэлхийн бүх улс орнуудтай адил тэгш хэмжээнд харилцаагаа өргөжүүлэхийг зорилгоо болгодог. Манай хөрш Монгол орон улам бүр цэцэглэн хөгжөөсэй гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна” гээд “намуудын хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх үүднээс хэрэв та бүхнийг хүсвэл 20 мянган долларын үнэ бүхий албан хэрэгцээний эд зүйлсээр туслахад бэлэн байна” гэж хэллээ. Уулзалт харилцан ойлголцсон, чин сэтгэлийн, илэн далангүй, найрсаг дотно байдалд болж өнгөрлөө гэж МСДН-ын мэдээлэл, судалгааны газраас мэдээллээ. МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаяр парламентад суудалтай гурван намын урилгаар Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалт дээр Н. Энхбаяр, Дай Бингуо нар өөрийн улс орны төр, намын үйл ажиллагааны тухай харилцан товч мэдээлж, Монгол, Хятад улс, МАХН, ХКН-ын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо гэж МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.8.21 №196 (1975) Баасан Зян Зэминьд мэндчилгээ дамжууллаа УИХ-д суудалтай гурван намын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж өчигдөр хүлээн авч уулзлаа. Ц.Элбэгдорж манай хоёр улс эртний уламжлалт харилцаатай бөгөөд хөрш орны хувьд энэ харилцаанд өндөр ач холбогдол өгч цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байдаг хэмээн тэмдэглэн Хятад Улсад нүүрлээд байгаа үер усны аюулд нэрвэгдэгсдэд Засгийн газрын зүгээс байгаа боломжийнхоо хэрээр туслах бодолтой байгааг хэллээ. Мөн ХКН, МҮАН хоёр орны эрх баригч намууд болохынхоо хувьд ойр дотно, найрсаг харилцаагаа улам бэхжүүлж байгаад баяртай байдаг гэлээ. Хөгжлийн нөөц ихтэй
1465 Монгол Улсын ирээдүйг сайн сайхнаар төсөөлж буйгаа ноён Дай Бингуо илэрхийлээд манай хоёр улс хөгжлийн туршлагаасаа харилцан суралцах ёстойг тэмдэглэлээ. Мөн манай улсын зүгээс Хятад улстай харилцах харилцаанд ойрын хөршийн нөхцөл байдалд зохицсон бодлого баримтлах нь зүйтэй болов уу хэмээн бодож буйгаа хэлээд Хятад улс баримталж буй гадаад бодлогодоо Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэсэн байр суурь баримталж буйг цохон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж ХКН-ын дарга Зян Зэминьд мэндчилгээ дамжуулахыг хүсч буйгаа илэрхийлсний хариуд Дай Бингуо ноён Зян Зэминиэс МҮАН-ын даргын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржид болон тус намын удирдлагад мэндчилгээ хүргүүлснийг уламжиллаа. Мөн тэрбээр намын даргынхаа хувиар тааламжтай цагтаа Хятад улсад айлчлахыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржид хүслээ. Дай Бингуо тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид манай улсад хийсэн айлчлалаа дуусгаад өнөөдөр нутагтаа буцах юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.8.22. №197 (1976) Бямба Хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди манай оронд айлчилсан ХКН-ын Төв Хорооны Гадаад хэлтсийн эрхлэгч Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хөрш БНХАУ-тай харилцах асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг юм. Энэ оны эцсээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын үеэр хоёр орны харилцааны зарчмын чухал асуудлуудыг хэлэлцэх болно. Хоёр тал худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагаанд илүү анхаарч ажиллах хэрэгтэй байна. Бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл, арга хэмжээнүүдэд бие биеэ дэмжиж ажиллах талаар санал нэгтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хоёр орны Засгийн газар, төрийн эрх барьж буй намууд хамтран ажиллах нь чухал юм. Хөршүүд сайн харилцаатай байх ёстой гэж тэмдэглэн хэллээ. Мөн Ерөнхийлөгч Хятадын зарим нутагт үер болж хүний амь нас хохирч, эд материалын хохирол учирсанд харамсч байгаагаа илэрхийлэв. ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Дай Бингуо Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Зян Зэминий мэндчилгээг уламжлаад Зян Зэминь дарга таны айлчлалыг хүлээж байна гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.8.24. №199 (1977) Даваа Мартагдашгүй айлчлал боллоо ХКН-ын Төв Хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэлтсийн эрхлэгч Дай Бингуо эх орондоо буцахынхаа өмнө Буянт-Ухаагийн нисэх онцгоны буудал дээр хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дай Бингуо “Юуны түрүүнд бидэнд төрсөн сэтгэгдэл бол Монголын ард түмэн Хятадын ард түмэнд халуун дотно, найрсгаар ханддаг юм гэдгийг мэдэж авлаа. Бид нар энэ
1466 хэдхэн хоногт Монголын тухай бүхнийг сонирхон мэдэж, бүх давхаргын хүмүүстэй уулзах боломжгүй ч үүргээ амжилттай биелүүллээ. Парламентад суудалтай гурван намын тэргүүн, нарийн бичгийн дарга, намын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж үр ашигтай яриа хэлэлцээр явууллаа. Хуучин найз нөхөдтэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Үнэхээр өргөн уудам нутагтай, байгалийн асар их баялагтай, хөдөлмөрч ард түмэнтэй, хөгжлийн ирээдүй ихтэй танай улс дэлхийн олон оронд нэр хүнд нь дээшилж цэцэглэн хөгжих болтугай гэж ерөөе” хэмээн хэллээ. Дараа нь сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өглөө. -Монгол орны улс төрийн байдлын талаар санал бодлоо хэлэхгүй юу? -Миний хувьд мартагдашгүй айлчлал боллоо гэдгийг дахин дурдмаар байна. Танай улсын дотоодын асуудал сайн сайхнаар шийдвэрлэгдээсэй гэж хүсч байна. Монголын төр, улс төрийн нам, ард түмэн өөрсдийнхөө дотооодын асуудлыг шийдэх боломж, оюуны чадавхитай гэж итгэж байна. -Дэлхийн Социнтернийн төлөөлөгч Хятад улсад айлчлах үед ямар асуудал хэлэлцэх бол? -Хятад улс дэлхийн 130 орны 300 гаруй намтай харилцаатай байдаг. ХКН-ын урилгаар энэ есдүгээр сард Социнтернийн ерөнхий нарийн бичгийн дарга айлчилна. Энэ айлчлалын хүрээнд хэлэлцэж болох бүх асуудлыг ярилцах болно. Ардын Эрх сонин 1998.8.24. №199 (1977) Даваа Ноот бичиг гардуулав БНХАУ-д болсон үерийн хохирлыг гэтлэн давахад зориулж Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй 10 сая төгрөгийн тусламжийн хүрээнд 1065 ширхэг ноосон болон цэмбэн хөнжил өгөхөөр шийдвэрлэсэн тухай ноот бичгийг Гадаад харилцааны яамны нэгдүгээр газрын дарга Л.Даваагив БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Хуан Зякуйд өчигдөр гардуулав. Тусламжийн барааг тээвэрлэх ажлыг Хятадын агаарын тээврийн “Эйр Чайна” компани удахгүй гүйцэтгэнэ гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв. Ардын Эрх сонин 1998.8.28. №202 (1981) Баасан Шинэ сонин Хятад хэлээр гарав Монцамэ агентлагийн “Монголын мэдээ” сонин долоон жилийн дараа дахин хятад хэлээр хэвлэгдэн гарлаа. Энэ сонин анх 1929 оны есдүгээр сарын 1-нд “Ажилчны зам” нэртэйгээр хэвлэгдэж, 1991 он хүртэл гарчээ. Техникийн зарим шалтгаанаар хэвлэгдэхээ байсан уг сонинг дахин сэргээхэд БНХАУ-ын төрийн зөвлөлийн мэдээллийн алба 10 мянган ам долларын тусламж үзүүлсэн байна. Эх орноо гадаадад сурталчлах, хөрш зэргэлдээ Хятад улсын янз бүрийн дархаргын хүмүүст Монголын тухай мэдээлэл хүргэх зорилготой долоо хоног тутмын “Монголын мэдээ” сонин эхний ээлжинд 1500 хувиар хэвлэгдсэн бөгөөд аравдугаар сарын 1-нээс улсын захиалгад орох аж. Д.Сүрэнжаргал Ардын Эрх сонин 1998.9.2 №206 (1985) Лхагва Бидний тусламжийг Бээжинд хүлээж авлаа
1467 Байгалийн гамшигт нэрвэгдсэн улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу БНХАУ-д үзүүлж буй 10 сая төгрөгийн материаллаг тусламж болох 1000 ширхэг ноосон хөнжлийг өчигдөр Бээжин хотод хүлээн авчээ. Тусламжийн барааг урд хөрш рүү энэ сарын нэгэнд ачуулсан юм. Тусламж хүлээлгэн өгөх тухай баримт бичигт манай улсын ХААҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Зарыкхан, БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Хуан Жакуй нар гарын үсэг зурсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын хэргийг түр хамаарагч, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүнд үед харилцан туслалцах нь манай хоёр орны хувьд уламжлал болсныг дурьдаад, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. Д. Сүрэн Ардын Эрх сонин 1998.9.5 №209 (1988) Бямба Ойрын ирээдүйд Монголын эдийн засагт Хятад улс давамгайлна Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Н.Энхтайвантай ярилцлаа. -Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөдрийн төвшинг хэрхэн дүгнэж болох вэ? -Хоёр улсын хооронд зарчмын хувьд шийдвэрлэгдээгүй том асуудал байхгүй. Сүүлийн жилүүдэд өндөр дээд хэмжээнд харилцан хийж байгаа айлчлал тогтмолжиж, эрх зүйн олон баримт бичгүүдийг байгуулснаар удаан хугацаанд зогсонги байдалд ороод байсан худалдаа, эдийн засгийн харилцаа сэргэж, эрчимтэй хөгжиж ирлээ. Манай улсын гадаад худалдаанд Хятадын эзлэх хувийн жин өсч, 1991-1997 онд тогтмол хоёрдугаарт орж байгаагаас гадна тэдний хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байна. Мөн Хятад улсаас олгож байгаа зээл, тусламж нь манай улсын эдийн засагт зохих хувь нэмрээ өгч байгаа. Ер нь бүх салбарын хамтын ажиллагаа идэвхтэй сайн явагдаж байна. -Зах зээлийн бараа хангамжийг ажиглахад өргөн хэрэгцээний барааны ихэнхийг БНХАУ-д үйлдвэрлэсэн байдаг... -Ашигтай, гүйлгээтэй байгаа бараа л зах зээлийг эзлэх нь тодорхой. Барааны сонголтыг ард түмэн өөрсдөө хийж байгаа. Манайд бараа, таваар хомсдолтой байсан жилүүдэд гадаад худалдаанд БНХАУ-ын эзлэх хувийн жин өссөнөөр бид эрэлт хэрэгцээгээ тодорхой хэмжээгээр хангах болсон. Гаалийн статистикийн мэдээнээс үзэхэд хоёр орны түүхэнд 1993 онд худалдааны нийт эргэлт хамгийн оргил үедээ буюу 186 сая ам долларт хүрсэн бөгөөд 1985 онтой харьцуулабал 24,5 дахин, 1990 онтой харьцуулбал 5,5 дахин өсчээ. Харин 1994 онд нэлээд хэмжээгээр буурсан 1995 оноос бага зэрэг нэмэгдэж эхэлсэн. Нэг хэсэг буурсан учир нь хэд хэдэн шалтгаантай юм. Үүний учир нь Монголын зах зээлд гуравдагч орны хухайлбал, БНСУ зэрэг орны бараа бүтээгдэхүүний эзлэх хувь нэмэгдсэн, Засгийн газрын шугамаар хийж байсан худалдаа зогссон, гаалийн мэдүүлгийг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа, жижиг аж ахуйн нэг, хувь хүмүүс ашиг хөөж, чанаргүй, хямд бараа их хэмжээгээр оруулж ирсэн нь Хятадын барааны нэр хүндэд нөлөөлж, худалдаа буурахад
1468 нөлөөлсөн юм. 1997 оны жилийн эцсийн худалдааны дүнгээр нийт 60,3 сая ам долларын бараа оруулж ирсэн байгаа. Гэхдээ гаалийн мэдүүлгийг бүрэн гүйцэд авч чадахгүй байгааг бодолцох хэрэгтэй. -Хоёр орны худалдаа бодит үзүүлэлтээрээ аль талдаа ашигтай гардаг юм бэ? -Монголын гаалийн байгууллагын мэдээгээр 1991-1996 онд манай талд ашигтай явж ирснээ 1997 онд ойролцоогоор 38 сая ам долларын алдагдалтай гэж гарсан. 1998 оны эхний хагас жилийн дүнгээр ч мөн алдагдалтай байгаа. Үүн дээр харилцан зорчсон иргэдийн тоог нэмж бодолцож болно. Зөвхөн 1996 онд гэхэд л 83551 монгол иргэн Хятадад очиж 22346 хятад иргэн Монголд иржээ. Монгол иргэдийн 60 хувь нь буюу 50130 нь ганзагын наймаачид гэж бодоод, нэг худалдаачин ойролцоогоор 1000 ам долларын бараа оруулна гэж тооцоход импорт даруй 50 гаруй сая ам доллараар нэмэгдэхээр байна. -Монгол Улс мал аж ахуй, ан амьтан, байгалийн гаралтай түүхий эд, зүсмэл, зэсийн баяжмалыг Хятадад их хэмжээгээр нийлүүлж байна. Үүнийг манай экспортын бараа тодорхой хэмжээгээр Хятадаас хамааралтай байна гэж үзэж болох уу? -Статистикийн мэдээнд дүн шинжилгээ хийхэд БНХАУ-д экспортлож буй барааны 90 хүртэл хувийг анхан шатны боловсруулалт хийгдээгүй түүхий эд материал эзэлдэг. Үхэр, адууны шир, богийн арьс, зүсмэл материал үндсэндээ 100 хувь Хятад руу гарч байгаа ба эдгээр барааны дотоодын зах зээлийн үнэд өмнөд хөршийн нөлөө байхгүй гэх аргагүй. Дэлхийн ноолуурын зах зээлийн үнийг үндсэндээ хятадууд барьж байна. Энэ утгаараа Монголын экспортын гол бүтээгдэхүүн болсон уг түүхий эдийн экспортын үнэ тэндээс тодорхой хэмжээгээр хамааралтай гэж хэлж болох байх. Нөгөө талаар Монгол Улсын хүнсний хуульд тодорхойлсон стратегийн ач холбогдолтой зарим нэр төрлийн бараа тухайлбал, улсын нөөцийн хүнсний зүйл болох гурил, будаа, элсэн чихэр гэх мэт барааны хангамж өмнөд хөршөөс ихээхэн хамааралтай байгаа нь импортын бүтцийг судлахад ажиглагдаж байна. Жишээлэхэд, цагаан будаа, элсэн чихэр, гурилын нийт импортын 40-60 хувийг Хятадаас авч байгаа. Төрөөс худалдааг чөлөөтэй явуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын үйлдвэрүүдийг сэргээх талаар бодлогын олон арга хэмжээ авч байгаа нь энэхүү байдлаас гарах нэг арга зам юм. -Хятадын иргэд Монголд бэлэн мөнгөтэйгөө ирэн манай түүхий эд, барааг хямд үнээр авч ихээхэн ашигтай наймаа хийдэг бололтой. Үүнийг таслан зогсоож болдоггүй юм уу? -Тухайн нэг орны зах зээл дээрээс хоёрдогч орны иргэн хууль, тогтоомжоор хориглосноос бусад төрийн барааг худалдан авч болохгүй гэсэн зүйл би олж сонсоогүй. Манай иргэдийг Хятадын зах дээрээс бараа худалдан авч болохгүй гэсэнтэй адилхан биз дээ. Ийм явдал гарч байгаа нь манай аж ахуйн нэгжүүд жижиг, санхүүгийн чадавх сул байгаатай холбоотой. Улсын нэгдсэн, хүчирхэг компани байгуулж, түүнд монополь эрх олгож байж л энэ асуудлыг зохицуулж болох байх. Энд нэмж хэлэхэд тодорхой хэмжээний боловсруулалт хийсэн түүхий эдийг экспортлох бодлогыг одооноос явуулж хэрэгжүүлэх шаардлагатай.
1469 -1960-аад оны үед Хятадаас ихээхэн хэмжээний зээл авч байсан гэдэг. Авсан зээлээ манайх төлж барагдуулсан уу? -Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад үүссэн өрийг гурван хэсэгт хувааж үзэж болох юм. Эхнийх нь 1958, 1960 онуудад олгосон зээлийн үлдэгдэл хэсэг юм. Өрийн нийт хэмжээ нь 28, 3 сая шилжих рубль бөгөөд шилжих рублиэс ам долларт шилжүүлэх итгэлцүүрийг тохиролцсон үед өрийг барагдуулах хугацааг дахин ярилцана. Хоёр дахь нь хоёр орны хооронд худалдааны төлбөрийг клирингийн тооцоогоор гүйцэтгэж байх үед үүссэн 5,6 сая шв франкийн өр. Өрийг төлөх хугацаа болсон бөгөөд харамсалтай нь эдийн засгийн хүндрэлтэй байгаагийн улмаас төлөх явц удаашралтай байгаа юм. Гурав дахь хэсэг нь Засгийн газрын шугамаар 1992-1993 онд харилцан бараа нийлүүлэхэд үүссэн өр. Өрийг тэглэх эзэн нь “Ракноимпекс” нэгтгэл бөгөөд одоо ойролцоогоор 400 мянган ам долларын өр үлдээд байна. -Барааны чанар нь манай хоёр орны худалдаанд гарч байгаа гол асуудлын нэг юм. Сүүлийн үед чанаргүй бараа орж ирэх явдал нэлээд багассан нь ажиглагддаг. Энэ талаар ямар ажил хийж байна вэ? -Худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж болон иргэдийн оруулж ирэх барааны чанарт хяналт тавих нь төвөгтэй юмны нэг. Хоёр улсын Засгийн газар хооронд 1994 онд чанарын хэлэлцээр байгуулж, түүний мөрөөр олон арга хэмжээ авсан нь харилцан нийлүүлж буй барааны чанарт мэдэгдэхүйц ахиц гарахад чухал нөлөөлсөн. Өөр нэг арга хэмжээ бол Хятадын чанартай барааны үзэсгэлэн худалдааг Монголд зохион байгуулсан. Монголын аж ахуйн нэгжүүд Бээжин болон Хятадын бусад мужид зохион байгуулагддаг олон улсын үзэсгэлэнд тогтмол оролцож ирсэн нь ач холбогдлоо өгсөн нь дамжиггүй. Ард түмэн чанаргүй бараа авахаа болих юм бол хэн чанаргүй бараа зөөгөөд байх билээ. -Манай улс далайд гарцгүй ба Хятадын нутгаар дамжин Азийн бусад оронтой худалдаа хийдэг. Хятадын төмөр замын зардал өндөр, Замын-Үүд-Эрээн өртөөнд ачаа ихээхэн саатдаг гэж сонссон юм. Энэ нь гадаад худалдаанд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой билээ. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ? -БНХАУ чингэлэгээс бусад бүх ачаа барааны тээвэрлэлтэд дамжин өнгөрөх тээврийн нэгдсэн тариф хэрэглэгдэг. Хятадын нутгаар дамжин тээвэрлэх ачааны тариф нь Монголын нутгаар дамжин өнгөрөх ачааны тээврийн тарифаас даруй 1,4-2,0 дахин өндөр гардаг гэсэн тооцоо байдаг. 20 тоннын чингэлэгийг Сүхбаатараас Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд 515 ам доллар байхад Эрээнээс Тяньжин хүртэл 950 ам доллар байх жишээтэй. Монголын тал өөрийн нутгаар дамжин өнгөрөх тээврийн тарифыг 30-50 хувь хөнгөлсөн байгаа. Харин Хятадын тал тарифын хөнгөлөлтийг зарлаагүй байна. Эрээн өртөөнд галт тэрэг, ачаа хүлээн авалт байнга саатснаас ихээхэн хүндрэл, хохирол гардаг. Энэхүү саатлыг Хятадын тал хоосон вагон дутагдалтай, вагон нэг талдаа хоосон явдгаас алдагдалд ордог, манай хүмүүсийн бичиг баримтын бүрдүүлэлт шаардлага хангадаггүй зэрэгтэй холбон тайлбарладаг. Энэ асуудлыг зохицуулахын тулд яамдын хэмжээнд болон төмөр замын байгууллагуудын хэмжээнд олон удаа уулзалт, хэлэлцээ хийж ирсэн.
1470 -Өндөр хурдацтай хөгжиж буй Хятад улс ойрын ирээдүйд Монголын эдийн засагт давамгайлах байр суурь эзэлнэ гэсэн хандлагыг та хүлээн зөвшөөрөх үү? -Хүлээн зөвшөөрнө. Энэ бол үнэхээрийн бодит хандлага юм. Ер нь Хятадыг алгасан өндөр хөгжилтэй бусад оронтой харилцаагаа хөгжүүлнэ гэхэд хэцүү. Дэлхийн хандлага ч Хятад руу ихээхэн төвлөрөөд байна. Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил манай улсад таатай нөлөөлөх болно. Хамгийн гол нь Хятадын эдийн засгийн энэ хандлагыг Монголын талд яаж ашигтайгаар зохицуулж харилцах вэ гэдгийг үндсэн зарчмаа болгож, түүнд тохирсон бодлого, чиглэлээ зөв тодорхойлсон байх ёстой. Ер нь хөрш зэргэлдээ улс нь хөгжилтэй байвал түүнийгээ дагаад бусад хөршүүд нь хөгждөг шүү дээ. Ярилцсан С.Бадарч Ардын Эрх сонин 1998.9.8 №211 (1990) Мягмар Товчхон Батлан хамгаалах яамны урилгаар зочилж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны цэргийн тойргийн командлагчийг БХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Одонбаатар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цэргийн тойргийн болон Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа, хоёр орны хилийн цэргийн анги салбаруудын асуудлаар ярилцжээ. Ардын Эрх сонин 1998.9.9. №221 (2000) Бямба Өвөрмонголын цэргийн тойргийн командлагчтай уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын Өвөрмонголын цэргийн тойргийн командлагч, хошууч генерал Пэн Цуйфэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол улс өмнөд их хөрш-БНХАУ-тай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бүр чиглэлээр, үүний дотор цэргийн хамтын харилцаа амжилттай хөгжиж байгааг дурьдаад энэхүү цэргийн хамтын ажиллагаа итгэлцэлийг бэхжүүлэх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан хөгжих ёстойг цохон тэмдэглэв. Ерөнхийлөгч Өвөрмонголын цэргийн тойргийн төлөөлөгчдөд Монгол Улсын гадаад бодлого, цэргийн номлол, шинэчлэлийн талаар яриад манай хоёр улсын хил ард түмнүүдийг тусгаарладаг биш, харин найрамдалт харилцааны үүд, энх тайвны хил байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ зуунд чиглүүлсэн зарчмын ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Хошууч генерал Пэн Цуйфэн Ерөнхийлөгч Н.Багабандид БНХАУ-ын дарга Зянь Зэминий мэндчилгээг уламжлаад маанай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, эдийн засаг, худалдааны харилцаа өргөжиж байгаа нь хилийн амгалан тайван байдалд ч сайнаар нөлөөлж байна гэлээ. Тэрбээр Зян Зэминь дарга Өвөрмонголын цэргийн тойрогт айлчлах үеэрээ тус тойргийн зорилгыг “Хоёр орны найрсаг хөршийн харилцааг улам хөгжүүллэх явдал мөн” гэснийг бид ажилдаа удирдлага болгодог гээд хоёр улсын хилийн цэргийн харилцаа
1471 амжилттай хөгжиж, энх тайван, хилийн амгалан тайван байдал улам бүр бэхжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ гэж Ерөнхийлөгчийн мэдээлэл, харилцааны албанаас мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.9.9 №221 (2000) Бямба Усны асуудлаар уулзалт хийнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд хилийн усыг хамгаалах, зохистой ашиглах талаар хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын уулзалтыг энэ долоо хоногт хийхээр болжээ. Манай талаас ГХЯ, БОЯ, ХААҮЯ-ны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна. Уг хэлэлцээрээр Буйр нуурын экологийн тэнцвэр алдагдаж, загасны нөөц хомсдох болсныг зохицуулах зорилготой аж. Буйр нуурын есөн хувь нь БНХАУ-ын талд харьяалагддаг юм байна. Ч.Болд Ардын Эрх сонин 1998.11.9 №264 (2043) Даваа БНХАУ-аасшатахуун импортлоно “НИК” компани төмөр замаар БНХАУ-аас шатахуун авах асуудлаар саяхан тохиролцжээ. Энэ талаар тус компанийн ерөнхий захирал С.Энэрэлтээс өчигдөр тодруулахад: -Энэ сард багтаан анх удаа БНХАУ-аас төмөр замаар шатахуун авах асуудлыг тус улсын нийлүүлэгч талуудтай тохиролцоод ирлээ. Ингэснээр манай улс шатахуун импортлох хоёр дахь зах зээлтэй болж байгаа юм гэв. Д.Чулуунбаатар Ардын Эрх сонин 1998.11.10 №265 (2044) Мягмар Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад элсэх нь Монголд ашигтай Тооны хэлээр Хятад улс мал, гэрийн тэжээвэр амьтны тоо, мах үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. 1997 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус улс 100,8 сая үхэр, 117,4 сая хонь, 149,6 сая ямаа, 441,7 сая гахай тоолуулжээ. БНХАУ-ын гахайн тоо дэлхийн бусад орны гахайг нийлүүлснээс ч илүү юм байна. Хятад улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн улс болохоор эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Н.Энхтайвантай уулзаж ярилцлаа. -Хятад улс ДХБ-д элсэх тухай асуудал олон жилийн туршид идэвхтэй яригдсан. Уг байгууллагад элсэн орох хүсэлтээ хэзээ тавьсан юм бол? -БНХАУ уг байгууллагад нэгдэн орох хүсэлтээ 1986 онд албан ёсоор тавьснаас эдүгээ 12 дахь жилдээ хэлэлцээ явагдаж байна. Хятадыг ДХБ-д элсэхтэй холбогдуулан түүнтэй 30-аад орон хоёр талаар хэлэлцээг хийж байна. Гишүүнээр элсэхийн тулд олон ч үүрэг амлалт аваад байгаа. Тухайлбал, гаалийн тарифаа үе шаттайгаар бууруулж байна.
1472 Хятадын гаалийн импортын дундаж тариф 1992 онд 42 хувь байсан бол 1998 онд 17 хувь хүртлээ буурсан. 2005 он гэхэд тарифаа бууруулж 10,8 хувьд хүргэх амлалт аваад байгаа. Үйлчилгээний тухайд нэлээд олон амлалт, үүрэг авч түүнийг хэрэгжүүлэх хугацааг тусгасан баримт бичигт гарын үсэг зурснаас гадна экспортын хатуу монополийг халж үндсэндээ бүх үйлдвэр, аж ахуйн нэгжид түүний дотор гадаадын компаниудад ийм эрх олгож эхэлсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулсан хэмжээгээр дэлхийд хоёрт орж байгаагийн хувьд хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг, оюуны өмчтэй холбогдсон ДХБ-ын зарчмуудыг шилжилтийн хугацаагүйгээр нэгдэн орсон цагаасаа шууд хэрэгжүүлж эхлэх үүрэг авч байгаа зэргийг дурдаж болно. -Хятад улсын ДХБ-д элсэн явц нэлээд удааширч байгаад ямар нэгэн улс төрийн шалтгаан бий юу? -Гишүүн улс бүр өөрийн сонирхолтой, түүнийгээ хамгаалахыг эрмэлздэг. Хятад улс нь дэлхийн том гүрэн учраас түүнтэй холбоотой асуудлууд нь маш өргөн хүрээтэй, гишүүн бүрийн сонирхолыг хөнддөг. Зарим хөгжиж байгаа орон Хятадын өрсөлдөх чадвар сайтай бараа бүтээгдэхүүн өөрийн орны зах зээлийг эзлэхээс болгоомжилж байж магадгүй. Гэтэл зарим хөгжингүй орнууд Дэлхийн худалдаа, эдийн засагт эзэлж буй өөрийн байр сууриа алдахаас айж ч байж болох юм. Мэдээж энд АНУ-ын байр суурь ихээхэн нөлөөтэй. Америк Хятадын худалдаанд Америкийн тал ихээхэн алдагдалтай байгаа. Хятад элсэн орвол алдагдлын хэмжээ нэмэгдэх талтай. Өөр нэг зөрүүтэй асуудал бол зарим орнууд Хятад улсыг хөгжингүй орон гэж үздэг, харин Хятад үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. -Тэгэхээр энэ удаашралыг дэлхийн эдийн засгийн өөрчлөлт болон Хятадтай хэлэлцээ хийж буй гишүүн орнуудын байр суурьтай холбон үзэж болох уу? -Сүүлийн 10-аад жилд дэлхийн ялангуяа Хятадын эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарч, үйлдвэрлэл, үйлчилгээ улам бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Энэ нь дэлхийн хэмжээний олон талт худалдааны шинэ зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд улмаар шинэ нөхцөл байдалд тохирсон олон улсын худалдааны бодлогыг бий болгож байна. Хятад улс уг байгууллагад элсэх явц яг энэ үсрэнгүй өөрчлөлттэй давхцаж байгаа учраас шинэ зорилт, асуудалтай тулгарч хэлэлцээ хийхэд багагүй хүндрэл гарч байгаа гэж ойлгож байна. Үүнээс гадна ДХБ дээр яригдаж байгаа хэлэлцээрээс ажиглахад 300 гаруй төрлийн бараанд тарифын бус арга хэмжээг хадгалах, үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгох талаар Хятад бодитой санал гаргахгүй байгаа, сонирхогч орнуудтай хоёр талаар хийж буй хэлэлцээрүүд дуусаагүй, тарифаа дэс дараатай бууруулж байгаа хэдий ч өндөр хэвээр байгаа, тарифын бус арга хэмжээ нь худалдаанд тарифаас илүү хориг саад учруулдаг, энэ талаар дорвитой алхам хийхгүй байгаа зэрэг шүүмжлэлийг гишүүн орнууд гарган тавьж байна. -Азийн санхүүгийн хямрал Хятад улсын хувьд нөлөөлөл бага байгааг та юутай холбож тайлбарлах вэ. Энэ нь Хятад улсыг ДХБ-д элсэхэд дэмжих нэг үзүүлэлт болж чадах уу? -Хятадын хувьд санхүүгийн хямралыг бараг амсаагүй нь сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн оновчтой бодлогыг авч явуулсан, эдийн засаг бүхэлдээ эрүүл байгаа,
1473 валютын орлого зарлага тэнцвэртэй, түүний нөөц хүрэлцээтэй байгаатай холбоотой юм. Өнөөдөр Хятадын гадаад валютын нөөц 140 тэрбум доллараас хол давж дэлхийд хоёрдугаарт буюу Японы дараа орж байна. Хятадын уг байгууллагад элсэхэд энэхүү эдийн засгийн тогтвортой хөгжил нь дэмжих үзүүлэлт болохгүй. Учир нь уг байгууллага нь дэлхийн худалдааг багтаасан иж бүрэн боловсронгуй дүрэм журамтай. Түүний дагуу элсэх ажиллагаа явагддаг. Хятад улс өөрийн дотоод хууль тогтоомжуудаа түүнтэй аль болох ойртуулан, нийцүүлэх явдал байгаа юм. -ДХБ-ын төвшинд Монгол Улс Хятадтай хоёр талын хэлэлцээ хийх шаардлагатай юу? -Шаардлагын хувьд нэлээд хэдэн зүйл байгаа. Өнөөдөр Монголын экспортын гол нэрийн бараа болох нэхмэл, сүлжмэл эдлэл, хивс болон зарим бараанд Хятадын талын ногдуулж буй гаалийн тариф маш өндөр буюу дунджаар 50 хувь байна. Мөн Хятад улс хаягдмал төмөр, бордоо зэрэг нэлээд төрлийн бараанд лиценз олгож байна. Хятадын төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн зардал Орос болон манай төмөр замын зардлаас өндөр байгаагийн зэрэгцээ гадаад дотоодын иргэдэд ялгавартай тээврийн тариф мөрдөж байгаа нь ДХБ-ын ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн үндсэн зарчимтай зөрчилдөж байгаа юм. -Хятадын хилээр орж гарахад манай тээврийн хэрэгсэл, иргэдээс олон төрлийн татвар хураамж авдаг, элдэв төрлийн бичиг баримт бүрдүүлэхийг шаарддаг зэрэг асуудлуудыг ДХБ-ын шугамаар зохицуулж, шийдвэрлэж болох уу? -Болно. Тарифын бус этгээд саадууд нь хоёр орны хил орчмын худалдааг хөгжүүлэхэд саад болж байгаа гол асуудлуудын нэг юм. Энэ төрлийн асуудлуудыг ДХБ-ын Техникийн саад тотгорыг арилгах тухай хэлэлцээрээр зохицуулдаг. -Ноолуурын хувьд ДХБ-ын төвшинд Хятадтай хамртан ажиллах боломж бий юу. Ер нь манай ноолуурын зах зээлд өмнөд хөршийн нөлөөлөл хэр бол? -Ноолуур нь манай эдийн засгийн чадавхид нөлөөлдөг гол барааны нэг. Хятад улс өөрөө дэлхийн ноолуурын эх орон учраас өөрийн дотоод зах зээлээ хамгаалах бодлого явуулдаг. Гаалийн мэдээгээр Монгол Улс 1997 онд БНХАУ-д ямааны бохир ноолуур 13992, самнасан ноолуур 1455, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн 162 мянган ам долларын бүтээгдэхүүнийг гаргажээ. Хятадын гаалиас бохир ноолуурт ес, самнасан ноолуурт 15, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнд 45 хувийн татварыг ногдуулдаг. Эндээс үзэхэд хэдий ноолуурын орон ч Хятадад ноолуур хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна татвар төлөхөөс зайлсхийж хулгайгаар хил давуулсан ноолуурын хэмжээ нь үүнээс хавьгүй их байгаа гэж би хувьдаа таамаглаж байна. Иймд татварын хэмжээг бууруулж, худалдааг нэмэгдүүлэх бодит шаардлага аль аль талд нь байна. Үүнээс гадна манай хоёр улс хамтран ноолуурын нэгдсэн бодлого явуулбал дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлж болох юм. -Монгол Улс хөрш хоёр улсаасаа түрүүлж ДХБ-д элссэн нь ихээхэн ач холбогдолтой тухай өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан... -ДХБ-ын гишүүн орон тарифын болон худалдааны журмын талаар хоёр талаараа хэлэлцээ хийх санал тавибал уг байгууллагад гишүүнээр элсэх гэж буй орон хэлэлцээ хийх
1474 үүрэг хүлээдэг. Гишүүн орны энэхүү давуу эрхийг эдлэх боломжийг бүрдүүлсэн нь ач холбогдолтой юм. -Тэгээд эрх, шаардлага нь байгаад байхад хэлэлцээ хийх саналаа манай талаас яагаад албан ёсоор Хятадын талд тавьж хэлэлцээг эхлүүлэхгүй байгаа юм бэ? -Монгол, Хятад хоёр улс маш өндөр төвшинд харилцаж байгаа. Энэ оны арванхоёрдугаар сард манай Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хоёр улсын хооронд шийдвэрлэгдээгүй зарчмын асуудал байхгүй. Талуудын хооронд оршиж байгаа бүх асуудлыг хоёр талаараа хэлэлцэж, шийдвэрлэж ирсэн. Цаашид ч энэ зарчмаар ажиллах нь хэн хэнийх нь эрх ашигт нийцнэ гэж ойлгож байна. Иймд дээрх асуудлуудыг заавал олон улсын байгууллагын хэмжээнд гаргаж хэлэлцээ хийх шаардлагагүй. Дээрх асуудлыг комиссын хэмжээнд шийдэх бүрэн боломжтой гэж би үзэж байна. Ирэх онд Бээжин хотноо комиссын ээлжит зургадугаар хуралдаан болно. -Хятад улс ДХБ-д элсэхэд Монгол Улс ямар байр суурийг баримтлах вэ? -Монгол Улсын баримтлах байр суурийг манай Засгийн газраас тодорхойлох ёстой. Миний үзэж байгаагаар Хятад улс ДХБ-д элсэх нь манай улсад ашигтай тул түүнийг уг байгууллагад элсэхэд дэмжих байх суурийг баримтлах нь зүйтэй. Үүнийг хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно. Хятадын гаалийн тариф их хэмжээгээр буурч, худалдаанд үзүүлэх нэн тааламжтай нөхцөл нэмэгдэж, хоёр орны хоорондын худалдаа нэмэгдэнэ. Техникийн элдэв саад тотгороо Хятад улс арилгана. Үйлчилгээний бүх салбарт гадаад, дотоодын иргэдэд ялгавартай үнэ мөрдөхгүй болно. Түүнчлэн Хятад улсаас бусадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж, хөгжлийн хурдцаа улам тогтвортой хадгалах болно. Мэдээж хөршийн хөгжил манай улсад сайнаар нөлөөлж түүнээс үзэж, сурах зүйлийн тоо нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ Монгол иргэдийг Хятадад очиж эмчлүүлэхэд тэдний иргэдтэй нэгэн ижил төлбөр төлөх боломжийг бүрдүүлэх юм. -Тайванийн ДХБ-д элсэх ажил Хятад улсаас тусдаа юу. Тайвань хэзээ уг байгууллагад элсэх вэ? -Тусдаа. Хятад улс Тайванийг өөрийнхөө дараа элсүүлэх талаар ДХБ-тай улс төрийн зөвшилдөөн байгуулсан байгаа. -Тэгэхээр Хятад улс хэзээ ДХБ-ын гишүүн болох бол? -Хэлэлцээ төгсгөлийн үе шатандаа явж байна. Хятад улс тарифын хэлэлцээг үндсэн нь дуусгаж байгаа болон өөрийн худалдаа, эдийн засгийн тогтолцоо, хууль тогтоомжийг ДХБ-ын зарчимд нийцүүлэх талаар бодитой арга хэмжээ хэрэгжүүлж байгаа гэж гишүүн орнууд дүгнэж байгаагаас үзэхэд ойрын 1-2 жилд гишүүн болно байх гэж бодож байна. Тодруулга: ДХБ нь Тариф худалдааны Ерөнхий хэлэлцээрийн (ГАТТ) үйл ажиллагааг өвлөн залгамжлагч юм. ГАТТ-ыг 1947 онд байгуулсан. ДХБ-ыг байгуулах тухай хэлэлцээр 1995 оны нэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд эдүгээ 132 гишүүнтэй болоод байна. Төв нь Женевт байрладаг. ДХБ-ын хууль эрх зүйн үндэс нь олон улсын эдийн засаг, худалдааны бүхий л үйл ажиллагааг багтаасан 28 хэлэлцээр, сайд нарын хэмжээнд гаргасан 30 гаруй шийдвэр, гурван тунхаглалаас бүрдэнэ. Монгол Улс энэ байгууллагад 1997 оны нэгдүгээр сарын 29-нд элсэн орсон. Одоогийн байдлаар 30 орчим
1475 орон гишүүнээр элсэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор манай хоёр хөрш багтаж байна. Э.Цэрэннадмид Ардын Эрх сонин 1998.11.10 №265 (2044) Мягмар Ю-12-ыг нутагт нь буцаана “МИАТ” компани одоо ашиглагдахгүй байгаа “Ю-12” онгоцыг БНХАУ-ын талд буцааж өгөхөөр сарын өмнө тохиролцсон ч өр авлагын талаар хоёр тал бодитой шийдэлд хүрч чадаагүй билээ. Тус компанийн ерөнхий захирал Г.Нямдаваа БНХАУ-д очиж энэ асуудлыг эцэс болгоод иржээ. Хятад улсаас 1992 онд таван “Ю-12” онгоцыг 12 сая ам доллараар худалдан авсан. Өдгөө хүртэл ашиглаж ирсэн ч удаа дараа осол, сүйрэл гарч олон иргэдийн амь насыг цаг бусаар сүйдэлсэн билээ. Хятадын талд төлбөрийг бага багаар төлж, энэ жилийн байдлаар 3,3 сая ам долларын өр үлдсэн юм. Одоо гурван онгоц сул зогсолт хийж байна. -3,3 сая ам долларын өрөндөө онгоцнуудыг өгөхөөр болсон уу? -Бараг тийм дээ. Тодорхой хэмжээний үнэд нь энэ гурвыг өгөөд нэмж бага зэрэг мөнгө хоёр тал харилцан төлөхөөр тохиролцсон. Хятадын үйлдвэрлэгч “Котик” компани зөвшөөрч байгаа гэсэн үг. Урьд нь хэд хэдэн удаа ярилцсан боловч тохиролцохгүй байсан юм. -Мөнгө нэмж төлөх нь утгагүй юм биш үү? -Буцааж өгөх нь эдийн засгийн хувьд ч, ер нь онгоцнууд их засварт орох хугацаа нь болсон тул засвар үйлчилгээнд наад зах нь гурван сая ам доллар шаардлагатай болж байгаа юм. Тэгээд ч манайх шиг холын аймгууд руу нислэг үйлдэх бус ойрын зайд ашиглагдах зориулалтын онгоц. Баахан мөнгө зарцуулж засвар хийснээс өгсөн нь дээр. Гэхдээ бид монголын иргэдийн амь насыг сүйрүүлдэг муу онгоц гэсэн үүднээс биш эдийн засгийн ашигтай хувилбарыг хайж буцаахаар болсон. -Чухам хэдийд өгөх вэ? -Яг өгөх өдрийг нь товлосон юм үгүй. Ямар ч байсан өгөхөөр л болсон. Нэг их удахгүй байхаа. Л.Сугар Ардын Эрх сонин 1998.11.12 №267 (2046) Пүрэв Өвөрмонголын “Бөртэ чоно” “Чингис хаан”-тай тоглоно Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр “Бөртэ чоно” хамтлагтайгаа Улаанбаатар хотноо ирж “Чингис хаан” хамтлагтай хамтарсан тоглолт хийх саналаа ирүүлсэн байна.Тэнгэр дуучны “Бөртэ чоно” хамтлагийн бүрэлдэхүүнд өвөрмонгол, солонгос, хятад хөгжимчид байдаг аж. Хэрэв “Чингис хаан” хамтлагийг зөвшөөрвөл ирэх арванхоёрдугаар сараас өмнө хамтарсан тоглолтоо хийх гэнэ. Б.Дулам Ардын Эрх сонин 1998.11.16 №270 (2049) Даваа
1476 Онгоцноос мэндчилэв БНХАУ-ын дарга Зян Зэминь ОХУ-д айлчлахаар явах замдаа манай улсын нутаг дээгүүр энэ сарын 22-нд нисч өнгөрсөн бөгөөд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид онгоцноос мэндчилгээ илгээжээ. Мэндчилгээнд “Танд болон танаар дамжуулан найрсаг Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулъя. Монгол Улсад хөгжил цэцэглэл, монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ. Ардын Эрх сонин 1998.11.24 №277 (2056) Мягмар Хүлээн авч уулзав УИХ-ын дэд дарга Догсомын Ганболд БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизяг өөрийнх нь хүсэлтээр өчигдөр хүлээн авч уулзлаа. До.Ганболдыг УИХ-ын дэд даргаар сонгогдсонд нь ноён элчин сайд баяр хүргээд шинэ албандаа амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрбээр Хятад-Монголын найрсаг харилцаа хоёр талын найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтаар тасралтгүй хөгжиж байгааг дурьдаад энэ хүрээнд манай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид ч энэхүү харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа элчин сайд илэрхийлэв. Ноён элчин сайдын манай хоёр орны харилцааны талаар хэлсэн үгтэй санал нэг байгаагаа УИХ-ын дэд дарга илэрхийлээд ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний дотор чөлөөт бүс байгуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх явдал чухал бөгөөд үүнд парламент хоорондын харилцаа өндөр ач холбогдолтойг тэмдэглэлээ хэмээн УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.11.26 №279 (2058)Пүрэв Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д айлчилна Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зян Зэминий урилгаар 1998 оны арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэж Гадаад харилцааны яамны мэдээлэл, мониторингийн газар өчигдөр манайд мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.11.28 №281 (2060) Бямба БНХАУ-аас “А-80” бензин авчирлаа “НИК” компани БНХАУ-аас анх удаа энэ сарын 29-нд төмөр замаар шатахуун оруулж ирлээ. Шатахууны импортын талаар тус компанийн дэд захирал Р.Батбаяраас тодруулахад: -БНХАУ-ын Кармайн нефтийн үйлдвэрээс “А-80” маркийн 500 тонн бензин КамыҮүд боомтоор оруулж ирлээ. Урьд нь энэ үйлдвэрээс Ховдын Булган, Говь-Алтайн Бургастайн хоомтоор дээрх маркийн бензинийг автомашинаар тээвэрлэн авч байсан юм гэв. -Төмөр замаар тээвэрлэх нь зардлын хувьд ямар байна вэ? -Харьцангуй хямд тусч байгаа
1477 -Шатахууны үнийн хувьд...? -ОХУ-аас авч байгаа үнэтэй ойролцоо -Замын-Үүд дээр буулгасан шатахуунаа төв рүү татах уу? -ОХУ-аас авч буй шатахууныг манай улсын урд чиглэлийн аймгуудад хүргэхэд зардал их гардаг. Тийм учраас Замын-Үүдээр оруулж ирсэн шатахуунаар тухайн чиглэлийн аймаг, сумдыг хангах бодлого барьж байгаа юм. Д.Чулуунбаатар Ардын Эрх сонин 1998.12.1 №283 (2062) Мягмар Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал юунаас болж хойшлов? Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди энэ сарын 7-12-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр товлон, бэлтгэл ажил нь хангагдаад байсан билээ. Гэтэл шинэ Ерөнхий сайдыг томилох зэрэг манай орны улс төрийн зарим нөхцөл байдлаас үүдэн Ерөнхийлөгч айлчлалынхаа товлосон хугацааг хойшлуулсан тухай өчигдөр албан ёсоор мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн айлчлалын чиглэлийг хоёр тал санал нэгдэж эцэслэн шийдээгүйгээс болсон байж мэдэх юм гэсэн яриа гарсан байна. Энэ сарын 8-нд Бүх Хятадын эдийн засгийн чуулган Бээжинд болох тул БНХАУ-ын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг Хөх хотоос эхлүүлж, Шинжин, Сянганаар дамжуулан Бээжинд хүлээн авах санал тавьсан бололтой. Харин манай тал айлчлалыг Бээжингээс эхлүүлэх хүсэлтэй байгаа юм байна гэсэн мэдээллийг манай сурвалжлагчид тодорхой эх сурвалжаас авсан юм. Зохих албаны хүмүүсээс энэ тухай тодорхой мэдээлэл олж авахыг чид хичээсэн боловч зөвхөн шинэ Засгийн газрыг бүрдүүлэх зэрэг улс орны тулгамдсан асуудлаас болж Монголын тал ийм санал тавьсан гэсэн хариултыг өгч байлаа. Харин Ерөнхийлөгчийн айлчлал чухам юунаас болж хойшлов гэдгийг эрхэм уншигчид өөрсдийн ухаанаар шүүн тунгаах биз ээ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан: -Монголын тал өнөө өглөө (арванхоёрдугаар сарын 4) 11 цагийн үед Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлалыг түр хойшлуулах тухай хүсэлтээ БНХАУ-ын талд мэдэгдсэн. Хариуг манай тал хүлээж байна. -Хятадын талаас айлчлалын чиглэлийг өөрчлөх санал тавьсан гэсэн яриа дуулдах юм? -Ерөнхийлөгчийн айлчлал хойшилсон нь БНХАУ-ын талаас огт шалтгаалаагүй гэдгийг албан ёсоор, хариуцлагатай, хатуу мэдэгдэж байна. Харин Монголын дотоодын улс төрийн нөхцөл байдал үүнд нөлөөлсөн гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх Монгол Улсын гадаад харилцааны яамны улс төрийн газрын дарга Н.Бэхбат: -Монгол Улсын талаас Ерөнхийлөгчийн айлчлалын эхлэх өдрийг хойшлуулъя гэсэн хүсэлт тавьсныг та бүхэн мэдэж байгаа. Хятадын тал одоогоор хариу өгөөгүй байна. Гэхдээ тун ойрын үед хариу ирэх болов уу. -Хүсэлтийг Хятадын тал хэрхэн хүлээж авах бол. Нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж бодож байна уу?
1478 -Бид Бээжинд суугаа Элчин сайдтайгаа холбоо барьсан. Болох бүтэх талаас нь ярьж байна гэсэн. Ер нь асуудалд нааштай хандаж бйгаа. БНХАУ-ын хэргийг түр хамаарагчийг урьж энэ талаар ярилцсан. Үүссэн нөхцөл байдлыг биднээс дутуугүй ойлгож байна гэсэн. Хүсэлтэд гайхаж цочирдсон юм байхгүй. -Айлчлалын үеийн чиглэл өөрчлөгдөх болов уу. Манай талаас ямар хувилбар санал болгосон бэ? -Монголын талаас өөрсдийн хувилбарыг санал болгосон. Ирэх пүрэв, баасан гаригт Бээжинд гол гурван удирдагчтай уулзаж яриа хэлэлцээрээ хийгээд бямба гаригт Шинжин руу хөдөлнө. Тэндээсээ Сянганд очиж даваа гаригийн орой Хөх хотод ирнэ гэсэн чиглэл байгаа. Гэхдээ үүнийг хоёр тал харилцан тохирч байж албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй. Одоогоор нөгөө талаас хариу аваагүй байна гэдгээ дээр хэлсэн. Ирэх даваа гаригийн (арванхоёрдугаар сарын 7) үдээс өмнө байдал тодорхой болсон байна гэж бодож байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Вэн Руй: -Миний бодоход Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Н.Багабандийн айлчлалын тов хойшлогдсныг болон Монголын талын байдлыг БНХАУ –ын тал хүндэтгэн үзнэ байх гэж бодож байна. -Монголын талын хүсэлтийг та бүхэн хэдийд хүлээн авсан бэ? -Өнөөдөр (арванхоёрдугаар сарын 4) 11 цагт Монголын Гадаад харилцааны яамны улс төрийн газрын дарга Н.Бэхбат БНХАУ-ын Хэргийг түр хамаарагч Хуан Зя Куйд айлчлал түр хойшлох болсныг албан ёсоор мэдэгдсэн. -Танай талаас хариу хэдийд ирэх бол? -Үүнийг одоохондоо яг тодорхой хэлж чадахгүй байна. -БНХАУ-ын талаас эхэлж Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлалын чиглэлийг өөрчлөх санал тавьсан гэж сонслоо. Энэ үнэн үү? -Миний бодоход айлчлалын хөтөлбөрийг тохиролцох үед тийм санал гаргасан байж магадгүй. Учир нь энэ сарын 7,8-ны өдрүүдэд манай удирдагчид тун завгүй байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 7-нд хийх айлчлалын хөтөлббөрт зарим өөрчлөлт хийх саналыг манай тал тавьсан гэж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр: АЭ:-Ирэх лхагва гаригт Ерөнхий сайдыг томилох асуудал шийдэгдэхгүй бол Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлал бас хойшлогдох уу? -Ерөнхий сайд томилогдоно гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудалд улс төрийн нам, хүчнүүд ул суурьтай, ухамсартай хандах байх. Асуудлыг шийдэхийн төлөө тэд ажиллах ч ёстой. Төрийн дээд хэмжээний айлчлал хойшлогдлоо. Түүний ард нам, эвслүүдийн төрийнхөө өмнө хүлээсэн хариуцлага гэж бас бий шүү дээ. -Манай талаас айлчлалыг хойшлуулах талаар Хятадын талд тавьсан албан ёсны хүсэлтийг уншигчдад бүрэн эхээр нь мэдээлэх боломж бий юу?
1479 -Ийм албан ёсны хүсэлт гэдэг маань ноот шүү дээ. Түүнийг бүрэн эхээр нь сонинд нийтлэх шаардлагагүй. Харин агуулгаар нь тайлбарлаж болох юм. Ер нь энэ тухай хэвлэлийн бага хурал дээр яригдсан. Ардын Эрх сонин 1998.12.5 №287 (2066) Бямба С.Баяр асуудал нааштай шийдэгдэнэ байх Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүний эрх, үүргийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн эсцийн шийдвэр гарсантай холбогдон хууль тогтоомжийн дагуу Ерөнхий сайдыг томилох, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах ажлыг яаравчлах шаардлагыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д хийх төрийн айлчлалынхаа эхлэлийг түр хугацаагаар хойшлуулахаар болов. Төрийн айлчлал эхлэх хугацааг дипломат шугамаар жич тохиролцож байна. Үндэсний эрх ашиг, улс төрийн дотоод нөхцөл байдлыг харгалзан гаргасан энэ шийдвэр хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаанднөлөөлөхгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байна гэж Ерөнхийлөгчийн мэдээлэл, харилцааны албанаас өчигдөр мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал түр хойшилсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр, Мэдээлэл харилцааны албаны дарга Н.Энхболд нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Айлчлал хойшилсон нь улс орны дотоод нөхцөл байдал, тодруулбал Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбоотой гэнэ. -УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болохгүй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргаснаар парламентад суудалтай намууд Засгийн газрыг байгуулах ажилд идвэхийлэн орж байна. МАХН Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээс өөр асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн МҮАН-ын ерөнхий зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад хотын захирагч Ж.Наранцацралтын нэрийг дэвшүүллээ. Бидний ойлгож байгаагаар МСДН-ын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдах байх. Энэ асуудал шийдэгдэх юм бол Ерөнхий сайдыг томилох асуудалд Ерөнхийлөгч хуулийн дагуу оролцох ёстой гэж айлчлалыг хойшлуулах болсон шалтгааныг С.Баяр тайлбарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Хятадын төрийн дээд удирдлагуудтай уулзаж хоёр орны харилцааг XXI зуунд хөгжүүлэх тухай болон цаашдын төлөв тулгамдсан асуудлыг өтрийн дээд хэмжээнд тодорхойлж, улс төрийн бичиг баримт боловсруулах аж. Мөн Засгийн газар хоорондын зарим асуудал тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт үзүүлэх 30 сая юанийн буцалтгүй тусламж 10 сая юанийн хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцах юм байна. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Р.Содхүү, Т.Эрдэнэбилэг, Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр нарын албан ёсны 13 төлөөлөгч, бизнесменүүд, хэвлэл
1480 мэдээллийнхэн Ерөнхийлөгчийг дагалдаж явах ажээ. Дараа нь С.Баяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хятадын тал айлчлалыг хойшлуулах саналыг зөвшөөрөх болов уу? -Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад анх удаа хийж байгаа төрийн дээд хэмжээний айлчлал. Айлчлалыг уг нь есдүгээр сард хийх урьдчилсан тов байсан. Хоёр оронд болж буй улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад айлчлалын хөтөлбөрт зарим өөрчлөлт оруулах, хугацаагш сунгах асуудлыг бие биедээ тавьсаар ирсэн. Айлчлалыг хойшлуулах шийдвэрийг өчигдөр орой Гадаад харилцааны яамныхантай ярилцаад өнөө өглөө (арванхоёрдугаар сарын 4) Ерөнхийлөгч дээр эцэслэн шийдвэрлэсэн. Хятадын хэргийг түр хамаарагчид энэ тухайгаа мэдэгдлээ. (Манай оронд суугаа БНХАУ-ын Элчин сайд Чи Жизя айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар эх орондоо түр буцсан аж) Тэрээр “Бид ч гэсэн танай оронд үүсээд байгаа нөхцөл байдлаас хамаарч айлчлалын зарим зүйлд өөрчлөлт орох болов уу гэж бодож байсан” гэж хэлсэн. Ингэхээр энэ асуудал нааүтай шийдэгдэх байх -Тэгээд айлчлал чухам хэдийд эхлэх бол? -Бидний ойлгож байгаагаар Ерөнхий сайдын асуудлыг ирэх лхагва гаригт шийдвэрлэх байх. Бээжинд болох арга хэмжээнүүд товлосон хугацаандаа буюу энэ сарын 11, 12-нд болох байх гэв. Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр түүнийг дагалдан нийт 70 шахам хүн явах юм байна. Тухайлбал дээр дурдсан УИХ-ын гишүүд болон албан ёсны төлөөлөгчдөөс гадна “Туушин”, “Монроимпекс”, “Ажнай”, “Ашид-Эрдэнэ”, “Цаст импекс”, “MCS” зэрэг компанийн захирлууд оролцсон бизнесийн хэсгийн 48 хүн, БНХАУ-тай хиллэдэг Монголын таван аймгийн Засаг дарга явах бөгөөд “АЭ”, “ЗГМ”, Монгол телевиз, УБ телевиз, “МОНЦАМЭ”, Ийгл ТВ, MN25 телевиз, Баримтат кино, “Үнэн”, “Өнөөдөр”, “Сэрүүлэг” сонин, “ГАММА” агентлаг зэрэг газрын 20 гаруй сурвалжлагч айлчлалыг сурвалжлахаар арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатараас мордох гэж байжээ. Гэвч Монголын төрийн тэргүүний Хятадад хийх айлчлал ямартай ч түр хугацаагаар хойшлоод байгаа нь илэрхий боллоо. Төрийн дээд хэмжээний айлчлалын товыг нийтэд албан ёсоор зарласнаас хойш дахин өөрчилж байсан тохиолдол урьд өмнө нь бий эсэхийг харин мэдэхгүй байна. “АЭ”-ийн сурвалжлагч Н.Тунгалаг, Г.Отгонбаяр, Б.Тэмүүлэн, Р.Оюунжаргал Ардын Эрх сонин 1998.12.5 №287 (2066) Бямба Ерөнхийлөгчийн айлчлал пүрэв гаригт эхэлнэ Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 7-12-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлахаар товлосон ч улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан айлчлалаа хойшлуулсан тухай хэвлэлээр мэдээлсэн. Айлчлалыг хойшлуулах тухай хүсэлтийг Монголын тал баасан гаригийн үдээс өмнө БНХАУ руу илгээж үдээс хойш албан ёсны хариу авчээ. Манай тал эхлэх өдрийг хойшлуулж айлчлалыг энэ сарын 10-наас Бээжин хотоос эхлэн өмнө нь төлөвлөж байсан чиглэлээр явуулах хүсэлт тавьсныг Хятадын тал хүлээн авчээ. Айлчлал пүрэв гаригт Бээжингээс эхэлж мягмар гаригт өндөрлөх аж. Айлчлалын
1481 хөтөлбөрт өөрчлөлт орохгүй гэж албаны хүмүүс мэдэгдэж байна. Ерөнхийлөгч пүрэв гаригийн үдээс хойш Буянт-Ухаагаас хөдлөх бололтой. Ерөнхий сайдыг томилох асуудал Ерөнхийлөгчийн айлчлалын товд дахин нөлөөлөхгүй болов уу гэж улс төрчид үзэж байна. Ардын Эрх сонин 1998.12.8 №289 (2068) Мягмар Ерөнхийлөгчийг үдэж мордууллаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зянь Зэминий урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийхээр өчигдөр 15 цагт “МИАТ” компанийн “Аэро-бус 310- 300” онгоцоор Улаанбаатараас мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг УИХын дарга Р.Гончигдорж гэргийн хамт, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралт болон УИХ-ын зарим гишүүд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн болон Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчид, Монгол Улсад БНХАУ-ын хэргийг түр хамаарагч Хуань Зия Куй гэргийн хамт, албаны бусад хүн үдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийх төрийн айлчлал нь арванхоёрдугаар сарын 11-15-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдах албан ёсны хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Эрдэнэбилэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Р.Содхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Батхишиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлэл харилцааны албаны дарга Н.Энхболд, ГХЯ-ны Улс төрийн газрын дарга Х.Бэхбат, ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Болдбаатар, ГХЯ-ны Эрх зүйн газрын дарга Г.Сэсээр нар оржээ. О.Үлэмж Ардын Эрх сонин 1998.12.11 №292 (2071) Баасан Ерөнхийлөгч Бээжинд хүрэлцэн ирэв Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д төрийн айлчлал хийхээр дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин хотноо орон нутгийн цагаар өчигдөр 17 цагт хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг Бээжин хотын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Венчен болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя нар гэргийн хамт, албаны бусад хүмүүс угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжингийн нисэх онгоцны буудлаас Хятадын төр, засгийн тусгай үйлчилгээний “Дяо Юй Тай” цогцолборт ирж байрлав гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.12.11 №292 (2071) Баасан Хоёр орны хэтийн төлвийг тодорхойлно Ерөнхийлөгчийг айлчлахаар явахынх нь өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяртай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. -Энэхүү айлчлалын ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?
1482 -БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж байгаа айлчлалыг хоёр гол зүйлээр тодорхойлж болох юм. Энэ нь нэгд, хоёр орны харилцааг өдгөө хүрсэн төвшингийн дээд хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх, хоёрт, XXI зуунд хоёр орны харилцааны хэтийн төлөв, гол гол чиглэлүүдийг тодорхойлох ач холбогдолтой айлчлал болно. -Айлчлалын явцад ямар гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах вэ? -XXI зуунд Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааны гол зарчмыг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргана. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх 30 сая орчим юаны буцалтгүй тусламж, 100 сая юаны хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Түүнээс гадна хоёр орны биеийн тамирын салбарт хамтарч ажиллах болон боловсролын салбарт, тухайлбал, эрдмийн зэрэг, диплом, боловсролын үнэмлэхийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байгаа. -БНХАУ-аас манай улсад олгох хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн талаар тодруулахгүй юу? -БНХАУ-ын талаас 30 сая орчим юаны буцалтгүй тусламжийг манай улсын Засгийн газарт олгохоор урьдчилан тохироод байгаа. Мөн 100 сая юаны хөнгөлөлттэй зээл олгох асуудал цэгцлэн шийдэгдэж, зохих хэлэлцээрт гарын үсэг зурагдана гэлээ. З.Оюунбилэг Ардын Эрх сонин 1998.12.11 №292 (2071) Баасан Монгол Хятадын дээд хэмжээний уулзалт хэлэлцээ боллоо БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг угтах ёслол энэ сарын 11-ний өдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд гүн хүндэтгэлтэй боллоо. Ерөнхийлөгч Н.Багабандийн хөлөглөсөн машин Ардын Их Хурлын ордны дэргэд хүрэлцэн ирж түүнийг гэргийн хамт буухад ёслолын буудлага эхэлж 21 удаа буудлаа. Ерөнхийлөгч Н.Багабандийг БНХАУ-ын дарга Зянь Зэминь хүлээн авч мэндчилээд түүнийг ордонд урин оруулж тусгайлан зассан тавцанд Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнийг гарч зогсоход хоёр улсын төрийн дуулал эгшиглэлээ. Хүндэт харуулын захирал рапорт өгсний дараа тэд тавцангаас бууж, хүндэт харуулын өмнүүр явж хоёр талын албаны хүмүүс рүү очиж мэндчилэв. Дараа нь Монгол, Хятадын удирдагчдын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашгийн үүднээс бүхий л салбарт хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа цохон тэмдэглэв. Зянь Зэминь дарга найрсаг харилцаатай хөрш орны Ерөнхийлөгчийг төрийн тэргүүний болон хуучин танилын хувьд шинэ зууны босгон дээр хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Тэрбээр Монгол Улс, БНХАУ найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд улс төр, эрх зүйн болон түүхээс уламжлан ирсэн аливаа саад бэрхшээлгүй, эрх ашиг сонирхлын зөрчилдөөн маргаан байхгүй байгаа нь сайхан нөлөө үзүүлж байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн төрийн айлчлал хоёр орны харилцааны ирэх зууны чиглэлүүдийг тодорхойлж байгаагаараа чухал
1483 ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд давтамж нь тогтворжоод байгаа Монгол, Хятадын өндөр дээд хэмжээний уулзалтууд нь итгэлцлийг гүнзгийрүүлж байна. БНХАУ, Монгол Улстай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан үздэг. Цаашид ч бид энэхүү харилцан урт удаан хугацаанд тогтвортойгоор эрүүл саруул, харилцааг итгэлцэх үндсэн дээр улам хөгжүүлэхийн төлөө байна. Хөгжиж буй хөрш орнуудын хувьд бидэнд нийтлэг эрх ашиг, сонирхол, үүрэг, зорилго их бий гэж БНХАУ-ын дарга Зянь Зэминь яриандаа тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Н.Багабанди: -Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа чанарын шинэ төвшинд хүрч бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Монгол Улс олон тулгуурт бие даасан нээлттэй гадаад бодлогынхоо хүрээнд БНХАУ-тай тогтоосон харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг бөгөөд харилцааны улс төр, эрх зүйн орчин улам бүр баяжин бэхжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй анхны төрийн айлчлалын үр дүнд гаргах улс төрийн баримт бичгүүд манай хоёр орны харилцааг бататган гүнзгийрүүлж XXI зууны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зорилт чиглэлийг тодорхойлж өгнө гэдэгт итгэл дүүрэн байна гээд, БНХАУ-ын дарга Зянь Зэминийг дуртай үедээ Монголд албан ёсоор айлчлахыг урив. Дараа нь Ерөнхийлөгч Н.Багабанди Зянь Зэминь дарга нар хоёр орны харилцааны тодорхой асуудлууд, тухайлбал хил орчмын худалдаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах боломж болон бүс нутгийн хамтын ажиллагааны холбогдолтой хоёр талын сонирхлыг хөндсөн олон асуудлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, санал бодлоо солилцов. Ерөнхийлөгч Н.Багабанди, Зянь Зэминь дарга нар өөр өөрийн орны нийгэм, улс төрийн дотоод байдал, гадаад харилцааны өргөн хүрээтэй асуудлуудаар мэдээлэл харилцан солилцов. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо харилцан солилцож Төв, Тайванийн асуудлаар байр сууриа илэрхийлцгээв. Хэлэлцээнд Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэг, Р.Содхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Батхишиг нарын Ерөнхийлөгчийг дагалдан яваа албаны хүмүүс, Хятадын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Цянь Цичэнь, БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Тан Зясюань болон бусад өндөр албан тушаалын хүмүүс оролцлоо. Хоёр цаг үргэлжилсэн хэлэлцээ найрсаг, харилцан хүндэтгэлийн байдалд болж, төгсгөлд нь баримт бичиг газрын үсэг зурах ёслол болж эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газрын, БНХАУ-ын Засгийн газар хоорондын боловсролын баримт бичиг, боловсролын зэрэг, эрдмийн зэрэг цолын гэрчилгээ, дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр, БНХАУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай Монгол Улсын засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий
1484 хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Бээжин хотноо болсон хоёр улсын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Энэ айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУд хийж буй төрийн анхны айлчлал болж байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдолтой юм. Уулзалт хэлэлцээгээр ярьж тохирсон асуудлуудаар Монгол, Хятадын хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны харилцааг XXI зуунд хөгжүүлэх үндсэн зарчим, чиглэлийг тодорхойллоо. Манай хоёр орны харилцаа шинэ шатанд гарлаа. Энэ удаагийн миний айлчлал амжилттай, үр дүнтэй болж байгаад би сэтгэл хангалуун байна. Эдүгээ Монгол Улс нээлттэй гадаад бодлого явуулж, уг бодлогынхоо хүрээнд БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийг эрмэлзэж байна. 1994 онд гарын үсэг зурсан “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны турай гэрээ” нь хоёр орны харилцааны үндсэн чиглэлийг тодорхойлсон бөгөөд энэхүү гэрээ цаашид ч хоёр орны харилцааны эрх зүйн үндэс болох юм. Сүүлийн жилүүдэд хоср орны харилцаа г гэрээний заалт, үзэл санааны дагуу олон салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Юуны өмнө манай гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд хоёр улсын хамтын ажиллагааны жин хэмжээ өсч ирлээ. 1997 оныг 1990 онтой харьцуулбал хоёр оруны худалдаа бараг тав дахин өссөн юм. 1997 оны байдлаар БНХАУ-тай хийж байгаа худалдаа маань Монголын нийт гадаад худалдааны 30 гаруй хувийг эзлэх хэмжээнд хүрлээ. Хөрш хоёр орны хил орчмын худалдаа ч үүнд нэмэр болж байна. Хятадын ажил хэрэгч хүмүүсээс Монголд хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна. 1990 оноос хойш эдүгээ хүртэлх хугацаанд Хятадын пүүс, компани, аж ахуйн нэгжүүдээс Монголд нийтдээ 60 шахам сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Монгол, Хятадын хооронд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцааг ийнгхүү хөгжүүлэхэд хоёр орны хооронд байгуулагдсан зарим гол эрх зүйн баримт бчигүүд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд түшиглэн цаашид ч өргөтгөн хөгжүүлэх нь хоёр орон, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцэх юм. БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын төр, засаг талархдагийг би энд тэмдэглэн мэдэгдэхийг хүсч байна” гэв. “АЭ”-ийн тусгай сурвалжлагч Б.Энхболд, Б.Тэмүүлэн Ардын Эрх сонин 1998.12.12 №293 (2072) Бямба Монгол Улсын Ерөнхийлөгчид Ли Пэн, Жу Рунжи нар бараалхлаа БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Пэн бараалхлаа.
1485 Ерөнхийлөгч Н.Багабанди, Байнгын хорооны дарга Ли Пэн нар хоёр орны харилцааны өнөөгийн төвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны парламентууд хувь нэмрээ оруулж ирснийг цохон тэмдэглэв. Парламент хооронд тогтсон уламжлалт харилцаа нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг болж байгааг Ерөнхийлөгч, Байнгын хорооны дарга нар дурдаад харилцааны эрх зүйн үндсийг цаашид улам боловсронгуй болгоход Монгол Улсын Их Хурал, БХАТИХ чухал үүрэгтэйг цохон ярилцлаа. Мөн хоёр орны парламентууд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн биелэлт, хэрэгжилтэд эрх, үүргийнхээ дагуу анхаарал, хяналт тавьж байх нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд ач тустай гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Пэн нар санал нэгтэй тэмдэглэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Эрдэнэбилэг, УИХ-ын гишүүн, Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Р.Содхүү нар оролцож УИХ-ын ажиллагааны талаар зарим мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдЖу Рунжи мөн өдрийн үдээс хойш бараалхаж хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ерөнхий сайд Жу Рунжи Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай нүүр учран уулзаж байгаадаа баяртай байна гэв. Ерөнхий сайд хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабандийн оруулсан болон оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлдэг гээд, Монгол Улс олон улсын болон бүс нутгийн харилцааны олон асуудлаар БНХАУ-аас явуулж буй бодлого, байр суурийг дэмжиж байдгийг талархан тэмдэглээд бид Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байна гэлээ. Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай төрийн гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг юм. Миний энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны XXI зууны харилцаа, хамтын ажиллагааны зарчим, чиглэлийг тодорхойлсон улс төрийн баримт бичиг гарах бөгөөд энэ нь бидний 1994 онд байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээний хамт шинэ зууны харилцааны үндэс суурь болно гэж онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Н.Багабанди цааш нь тодорхой чиглэл, төслүүд дээр харилцан ашигтай хамтран ажиллах боломж, сонирхлын талаар ярьлаа. Тэрбээр “Түмэн гол”-ын төслөөс эхлээд торгоны замын дагуухь улсуудын хамтын ажиллагаа, Транс Азийн агаарын тээвэр, төмөр зам, автозамын сүлжээ болон эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн гэх олон салбарыг дурдаж болно гээд хоёр орны хооронд нефть, нефтийн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх, хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, экспорт, импортын барааны чанарыг баталгаажуулах, харилцан зөвшөөрөх талаар хамтран ажиллах тухай холбогдох байгууллагууд хамтран ажиллах,
1486 БНХАУ-ын эмнэлгүүдэд үзүүлэх, оношлуулах, эмчлүүлэх Монгол Улсын иргэдэд хөнгөлөлт үзүүлэх, Засгийн газар хоорондын Комиссыг жил бүр тогтмол хуралддаг болгох, БНХАУ-д Монголоос суралцагчдын тоог нэмэгдүүлэх, авилгал, хээл хахуулийн эсрэг тэмцэх талаар хамтран ажиллах асуудлыг онцлон ярилаа. Мөн БНХАУ-аас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байдгаа тэмдэглээд ОХУ-аас Хятадад, улмаар гуравдагч орнуудад хүрэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих асуудлыг анхаарахыг хүслээ. Жу Рунжи, Таны тавьсан бүх саналыг судлан үзэж хэрэгжүүлэх талаар анхаарал тавина. Ялангуяа байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх, БНХАУ-д Монголоос суралцагчдын тоог нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, Засгийн газар хоорондын Комиссын хуралдааныг тогтмолжуулах, Хятадад эмчилгээ, оношлогоо хийлгэх Монгол Улсын иргэдэд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлуудыг анхаарах болно гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди арванхоёрдугаар сарын 12-нд Бээжингийн Ижуаны эдийн засаг, техникийн нээлттэй бүсэд зочиллоо. Дараа нь Ерөнхийлөгч Н.Багабанди дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Монгол Улсын ЭСЯ-ны дэргэдэх Мэдээлэл, соёлын төвийн нээлтэд оролцож, Бээжин хотод ажиллаж, сурч буй монгол иргэд, оюутны төлөөлөгчидтэй уулзаад БНХАУ-ын Гуандун мужийн өмнөд хэсэгт оршдог Шэнжэнь хот орохоор мордлоо. Ардын Эрх сонин 1998.12.14 №294 (2073) Даваа Хятад, Монголын харилцааны шинэ үе эхэллээ БНХАУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди худалдаа, гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай хоёр талын хэлэлцээнд гарын үсэг зурсныхаа дараа Хятад, Монголын харилцааны шинэ үе эхэллээ хэмээн мэдэгдэв. Мөн хоёр улс Монголын анхны газрын тос боловсруулах хамтарсан үйлдвэр барихад зориулсан 39,7 сая ам долларын гэрээг үзэглэжээ. Тус үйлдвэр жилд нэг сая тонн газрын тос үйлдвэрлэх хүч чадалтай байх бөгөөд тал хувийг нь Хятадад эскпортлох юм. Мөн Хятад улс Монголд 100 сая юанийн хөнгөлөлттэй зээллэг олгохоор шийдвэрлэжээ. Тус улсад зургаан өдрийн айлчлал хийж буй Н.Багабанди тус улсын албаны хүмүүс Жу Рунжи, Ли Пэн нартай уулзаж ярилцжээ. Даваа гаригт эхлэх ёстой байсан энэхүү дээд хэмжээний уулзалт Монголын улс төрийн хямралаас болж хойшилсон юм. Ардын Эрх сонин 1998.12.14 №294 (2073) Даваа Шэнжэнь хотод хүрэлцэн ирэв Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди дагалдан яваа хүмүүсийнхээ хамт мөн өдрийн орой БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Шэнжэнь хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Бээжингээс Шэнжэнь хот руу мордохын өмнө Хятадын төв радиогийн монгол хэлний сурвалжлагчид ярилцлага өгөв.
1487 Тэрбээр ярилцлагадаа хоёр орны тэргүүнүүд уулзалт яриа хийсний дараа Монгол Хятадын хамтарсан мэдэгдэл гарч байна. Энэхүү мэдэгдэл нь 1994 оны гэрээний зарчим, үзэл санааг баталгаажуулсан хоёр орны 21 дүгээр зууны харилцааны үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлсон улс төрийн чухал баримт бичиг боллоо. Монгол Улс, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бүх чиглэлээр хөгжүүлэхийн төлөө байна гээд миний энэ удаагийн айлчлал үүнд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна гэж онцлон тэмдэглэв. “АЭ”-ийн тусгай сурвалжлагч Б.Энхболд, Б.Тэмүүлэн Ардын Эрх сонин 1998.12.15 №295 (2074) Мягмар Монгол Улсын Ерөнхийлөгч Шэньжэнь хотод зочиллоо БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди арванхоёрдугаар сарын 13-ны өглөө Шэньжэнь хотын олон улсын худалдааны төвд очиж хотын ерөнхий байдалтай танилцлаа. Ерөнхийлөгч Н.Багабанди тус бүсэд зочлох үедээ Шэньжэнь хотыг Хятадын хөгжлийн онцлогийг харуулсан хамгийн анхны хот гэж Дэ Сяопин хэлсэн, тийм ч учраас бид хөтөлбөртөө энэ хотод айлчлахыг зориуд оруулсан юм гээд Шэньжэнийн тусгай бүс нь гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр авч, өндөр хурдацтай хөгжиж байгаа туршлага, ялангуяа хөрөнгийг хэрхэн төвлөрүүлж, бүртгэлийг хэрхэн шуурхай хийж байгаа нь бидний сонирхолыг татаж байна гэв. Ерөнхийлөгч Монгол Улсын аж ахуйн нэгжүүд олон улсын тээврээ ихэвчлэн Тяньжиний боомтоор дамжуулж байгааг дурдаад Шэньжэньтэй хамтарч ажиллах боломж байна. Энэхүү боломжийг ашиглах эхлэлийг Монголын хувийн компаниуд тавина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди мөн өдрийн үдээс хойш Хятадын цахилгаан холбооны хэрэгслийн хамгийн том үйлдвэрлэгч Шэньжэнь хотын “Хуа-вэй” компанид зочиллоо. 1988 онд байгуулагдсан, эдүгээ 8000 гаруй ажилчидтай тус үйлдвэр нь өрнөдийн ижил төрлийн компаниудтай өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди дагалдан яваа хүмүүсийнхээ хамт “Үзэсгэлэнт сайхан Хятад” гэдэг хотхонд очлоо. Энэхүү хотхон нь Хятдын бүс нутаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт зүйлсийг багасган үзүүлсэн үзмэрүүдээс бүрддэг ажээ. Хотхонд байралсан цагаан хэрэм, ӨМӨЗО-д байдаг Чингисийн онгон, монгол гэр, монголчууд наадам хийж буйг үзүүлсэн үзмэрүүд нь манай төлөөлөгчийн сонирхолыг ихэд татаж байлаа. Мөн энэхүү хотхоны зэргэлдээ оршдог Хятад улсын үндэсний ёс заншил, соёлын тосгонд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг хүрэлцэн ирэхэд нутгийн монголчууд халуун дотноор хүлээн авч, ая дуугаа өргөж, элэгсэг дотноор ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид мөн өдрийн орой Шэньжэнь хотын дарга Ли Зыбин бараалхав. Уулзалт ярилцлагын үед Ерөнхийлөгч Н.Багабанди арав гаруй жилийн өмнө жижиг тосгон байсан танай энэ газар өдгөө дөрвөн сая хүн амтай, техник, технологи өндөр
1488 хөгжсөн, гадаад худалдааны томоохон төв болж чадсан нь гайхалтай амжилт юм. Шэньжэнь хотын хөгжил бол Хятадын шинэчлэлийн толь, үлгэр жишээ гэдгийг үзэж мэдэрлээ гээд миний бие дөрвөн жилийн өмнө УИХ-ын дарга байхдаа БНХАУ-д айлчилсан. Тэр үед Зян Зэминь даргатай уулзаж, эдийн засгийн чөлөөт бүсийн тухай, түүний дотор Шэньжэнь хотын тухай ярилцаж байсан. Өнөөдөр танай хотын үйлдвэр, аж ахуйн газруудтай танилцлаа. Миний уулзсан хүн бүр энэ амжилт нь төрөөс явуулсан эдийн засгийн нээлттэй бодлогыг Шэньжэнь хотын удирдалаг зөв зохион байгуулж ирсний үр дүн юм гэж хэлж байлаа. Бидэнд Шэнжэнь хотын хөгжлийн түүхээс суралцах зүйл их байна. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд танай хоттой харилцаа тогтоож, хамтран ажиллах сонирхолтой байна. Та бүхэн санал, санаачилга гаргаж ажиллана гэдэгт итгэж байна гээд танай хотын техник технологи, дэд бүтцийн хөгжлийг Монгол Улсын нөөц бололцоотой хослуулж чадвал харилцан ашигтай үр дүнд хүрч болох юм гэж Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Шэньжэнь хотын дарга Ли Зыбин манай улсын хөгжлийн бодлогын онцлог гэвэл бид ард түмний эрх ашгийн үүднээс асуудлыг аажмаар шийдэж, улс орны эдийн засгийг дэлхийн эдийн засагтай холбосонд оршино. 18 жилийн өмнө манай Шэньжэнь хотын оршиж буй энэ газар нутагт ядуу зүдүү хүмүүс амьдардаг байсан. Одоо үйлдвэрлэлийн хэмжээгээр улсдаа зургаад, санхүүгийн чадавхиараа дөрөвт, гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр нэгдүгээрт явна. Энэ бол төр, засгаас явуулсан нээлттэй эдийн засгийн бодлогын үр дүн юм гээд бидэнд хамтран ажиллах нөөц бололцоо бий. Үүнийг зөв зохистой ашиглаж чадвал хоёр талд харилцан ашигтай ажиллаж үр дүнд хүрч болно гэж тэмдэглэлээ. Ардын Эрх сонин 1998.12.15 №295 (2074) Мягмар Сянганд хүрэлцэн ирлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди дагалдан яваа хүмүүсийнхээ хамт даваа гаригт Сянганы засаг захиргааны онцгой бүст хүрэлцэн ирж, дэлхийн дээд зэрэглэлийн морин тойруулгын нэг Шатины морин тойруулгад зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Дараа нь Ерөнхийлөгч Н.Багабанди завиар Сянганы эргээр аялж Сянган хотын байдалтай танилцав. “АЭ”-ийн тусгай сурвалжлагч Б.Энхболд, Б.Тэмүүлэн Ардын Эрх сонин 1998.12.15 №295 (2074) Мягмар Ерөнхий сайдад баяр хүргэв Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтад төрийн өндөр албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан БНХАУ-ын төрийн зөвлөлилйн Ерөнхий сайд Жу Рунжи, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Засгийн газрын Ерөнхий сайд Фан Ван Кхай нар баяр хүргэж цахилгаан утас ирүүлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи баяр хүргэсэн цахилгаандаа “Хятад, Монгол хоёр улс бол найрамдалт хөршүүд мөн бөгөөд Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь
1489 хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэж байна. БНХАУ-ын Засгийн газар урьдын адил Хятад, Монголын найрамдлыг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлтаа тууштай гаргах болно. Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд манай хоёр орны хооронд тогтсон сайн хөршийн найрсаг харилцаа улам бэхжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэжээ. “Вьетнам, Монголын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг манай хоёр улсын тус тусын эрх ашиг, Ази, Номхон далайн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны тусын тулд тасралтгүй хөгжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлж байна” гэж БНСВУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Фан Ван Кхай цахилгаан утсандаа өгүүлжээ. Мөн БНСУ, Энэтхэг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хван Кил Шин, Кушок Бакула, Ву Ван Вать нар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Ж.Наранцацралтад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Ардын Эрх сонин 1998.12.15 №295 (2074) Мягмар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл 1. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зян Зэминий урилгаар 1998 оны арванхоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, БНХАУ-ын Дарга Зян Зэминь нар албан ёсны хэлэлцээ хийв. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Пэн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи нар тус тусдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид бараалхав. Хоёр улсын удирдагчид найрсаг, чин сэтгэлийн уур амьсгалд өөр өөрийн орны дотоод байдал, гадаад бодлогын гол чиглэлийн талаар харилцан мэдээлж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хоёр тал төрийн тэргүүн нарын хийсэн хэлэлцээний үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хоёр улсын өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх салбар, чиглэлээр өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал хэмээн тодохойлов. Айлчлалын үеэр хоёр тал “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Хятад улсаас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Биеийн тамир, спорттын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн
1490 газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Гэрээний” батламж жуух бичгийг солилцов. 2. Хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байна. Хоёр тал 1994 онд гарын үсэг зурсан “Монгол Улс, БНХАУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний” үндсэн зарчим, заалтууд амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаа бөгөөд энэхүү гэрээ нь хоёр орны харилцааны үндсэн тулгуур гэдгийг дахин нотлов. Монгол , Хятад хоёр улс нь хөрш улсуудын хувьд энэхүү гэрээний үндсэн зарчим, үзэл санаанд тулгуурлан найрсаг харилцаа, хамтын ажиллдагаагаа өрнүүлэх нь хоёр орны бүтээн байгуулалт, хөгжилд ашиг тустай бөгөөд тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэх болно гэж санал нэгтэй үзэв. Хоёр тал хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцэлтэйгээр XXI зуунд хөтлөн оруулж дэвшүүлэн хөгжүүлэх болно. 3. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статус, Монголын ард түмнээс өөрийн орны бодит байдлыг харгалзан сонгож авсан хөгжлийн замыг хүндэтгэнэ гэдгээ Хятадын тал дахин нотлов. Монголын тал эдийн засгийн бэрхшээлийг даван туулахад Хятад улс идэвхтэй тусалж байгаад талархал илэрхийлэв. Хятадын тал чадлынхаа хирээр монголын талд цаашид ч туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 4. Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг, Тайвань бол Хятад Улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн. БНХАУ-ын Засгийн агзар бол Хятад Улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар мөн гэж үздэгээ монголын тал дахин нотлов. Тайванийн асуудлаар Хятад улсын явулж байгаа “нэг улс хоёр систем”, “энх тайвнаар нэгтгэх”, чиг бодлогыг дэмжиж, Тайвань “тусгаар тогтнох” гэгчийг дэмжихгүй гэдгээ монголын тал илэрхийлэв. Хятадын тал үүнд талархаж байгаагаа илэрхийлэв. 5. Хятад улс Ази тивд үүссэн санхүүгийн хямралын үед юанийн ханшийг тогтвортой байлгаж, эдийн засгийн өндөр хурдацтай хөгжлөө хадгалж байгаа нь хямралыг даван туулахад хувь нэмэр оруулж буйг монголын тал өндрөөр үнэлж, Хятад улсаас Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг сайшааж, Хятад улсаас явуулж буй бие даасан, хараат бус, энх тайванч гадаад бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэв. 6. Хоёр тал энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа цаашид дараахь чиглэлээр хөгжүүлэхээр тохиролцов.
1491 А. Эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар хэрэгцээ, боломжийнхоо үндсэн дээр хамтран ажиллах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиров. Б. Талууд хоёр орны Засгийн газар, парламент болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь хоёр талын харилцааны үндэс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэв. В. Хоёр орны хүүхэд, залуучуудын хоорондын найрсаг солилцоог өргөжүүлэх нь хоёр ард түмний найрамдалт харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдэв. Г. Хоёр орны хил орчмын аймаг, муж, өөртөө засах орны хооронд шууд харилцаа тогтоох, үр ашигтай хамтран ажиллах, тэдний идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжихээ илэрхийлэв. Д. Хууль бусаар хил нэвтрэх, аллага, хядлага, контрбанд, мөнгө угаах, эдийн засгийн луйвар, мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэгтэй тэмцэх талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиолцов. Е. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлын чухлыг цохон тэмдэглэж эл салбарт бололцооныхоо хэрээр хамтран ажиллана. Ё. Улс орнуудын хооронд итгэлцэлийг бэхжүүлж, эрх тэгш хамтын ажиллагаа хөгжүүлсний үндсэн дээр хамтын хүч чармайлтаар энх тайван, бүх нийтийн хөгжил цэцэглэлтийг хангана гэдгийг тэмдэглэв. Ж. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг мөрдөж, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралыг зохицуулах талаар олон улсын хамтын нийгэмлэгээс гаргаж байгаа хүчин чармайлтыг дэмжихээ дахин нотлов. Хоёр тал энэ чиглэлээр НҮБ-ын хүрээнд цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно. З. Цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын конвенцийн заалтыг мөрдөхөө нотолж, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхээс сэргийлэх, эцсийн бүтэгт эдгээр зэвсгийг бүс талаар хориглох, бүрэн устгах талаар олон улсын хамтын нийгэмлэгээс үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн төлөө байна. 7. Дэлхийн болон бүс нутгийн, түүнчлэн харилцан сонирхож буй бусад асуудлаар санал солилцож байхын чухлыг цохон тэмдэглэж, олон улсын байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагааны тохиролцооны хүрээнд хоёр болон олон талаар хамтран ажиллахаа нотлов. Дэлхий нийтийн болон бүс
1492 нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар Монгол Улсын зүгээс гаргаж буй хүчин чармайлтыг Хятадын тал сайшаав. Монгол Улс АРФ-д нэгдэн ороход Хятадын тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. 8. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал бүрэн дүүрэн амжилттай болсон бөгөөд энэхүү айлчлал нь Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж санал нэгтэй үзэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын Дарга Зян Зэминийг тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсоор найрсгаар айлчлахыг урив. БНХАУ-ын Дарга Зян Зэминь ийнхүү урьсанд талархал илэрхийлж, урилгыг баяртайгаар хүлээн авав. Бээжин хот Ардын Эрх сонин 1998.12.15 №295 (2074) Мягмар Ерөнхийлөгчийн айлчлалыг амжилттай боллоо гэж дүгнэлээ ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төв, Өвөрмонголын өөртөө засах орны зүүн хойд Ази судлалын хүрээлэн, мөн орны их сургуулийн хөрш орныг судлах хүрээлэнгийн хамтарсан “Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн шинэтгэлийн үйл явц, түүний үр дүн” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний зөвлөлдөх уулзалт өчигдөр болов. Уг зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн долоо хоногт хийх байсныг хойшлуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийж буй төрийн айлчлалаа үргэлжлүүлэн Өвөрмонголын өөртөө засах оронд хүрэлцэн ирэх энэ өдөр хийхээр болсон байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон эрдэмтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн анхны айлчлалыг амжилттай боллоо гэж дүгнэсэн байна. Ч.Онон Ардын Эрх сонин 1998.12.16 №296 (2075) Лхагва Сянганы амбан захирагч бараалхав БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид арванхоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Сянганы засаг захиргааны Амбан захирагч Зяньхуа бараалхлаа. Уулзалт ярианы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт эргэлт буцалтгүй бөгөөд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Улмаар Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-аас БНХАУ-руу тавих байгалийн хийн хоолой болон цахилгаан эрчим хүчний шугамыг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх тухай асуудалд ноён Дун Зяньхуагийн анхаарлыг хандуулж, түүнийг хэрэгжүүлэхэд Сянганы оролцоо чухал юм гэж хэлэв. Мөн хоёр талын банк, санхүү, үнэт цаасны зах зээл хоорондын харилцааг хөгжүүлэх, Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, Сянганы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Ерөнхийлөгч тогтож ярилаа.
1493 Амбан захирагч Дун Зяньхуа Монгол Улстай санхүү, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах бололцоотой болохыг чухалчлан тэмдэглэв. Ардын Эрх сонин 1998.12.16 №296 (2075) Лхагва Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди дагалдан яваа хүмүүсийнхээ хамт өчигдөр өглөө ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг Хөх хотын “Цагаан суварга” нисэх онгоцны буудалд ӨМӨЗО-ны Ардын засгийн дэд тэргүүлэгч Ван Фэпци, хөх хотын дарга Фэн Шилян болон Монгол Улсаас ӨМӨЗО-д суугаа ерөнхий консул С.Буд, албаны бусад хүн угтаж авлаа. Монгол Жлсын Ерөнхийлөгч Н.Багабанди мөн өдрийн үдээс өмнө Хөх хотоос 25 кнын зайд оршдог “Мянгат” тосгоны тариачин монгол айлд зочилж, үдээс хойш цагаан идээний “И-Ли” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид ӨМӨЗО-ны тэргүүлэгч Юнь Бүлун мөн өдөр бараалхаж ярилцав. Уулзалтын үед Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улс БНХАУ-тай харилцах харилцааг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг бөгөөд энэ харилцааны хүрээнд ӨМӨЗО-той харилцах харилцаа, хамтын ажиллагаа багтаж байна. Худалдаа, эдийн засаг, түүх соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг нийгмийн олон хүрээнд бидний хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн бололцоо байгаа” гэж тэмдэглэв. Ирэх жил Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор ӨМӨЗО-ны өдрүүдийг Улаанбаатар хотод зохион явуулахыг дэмжиж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди илэрхийлэв. ӨМӨЗО-ны тэргүүлэгч Юнь Бүлун манай хоёр тал газар зүйн байрлал, эдийн засгийн бүтэц, зан заншлаараа ойр төстэй учир хамтран ажилласны үр дүн гарах ихээхэн бололцоотой гэж онцлон тэмдэглэв. Дараа нь ӨМӨЗО-ны тэргүүлэгч Юнь Бүлун Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийг хүндэтгэж дайллага хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалаа дуусгаж өчигдөр орой дагалдан яваа хүмүүсийнхээ хамт эх орондоо ирлээ. “АЭ”-ийн тусгай сурвалжлагч Б.Энхболд, Б.Тэмүүлэн Ардын Эрх сонин 1998.12.16 №296 (2075) Лхагва Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болжээ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, тэргүүн хатагтай А.Оюунбилэг нар БНХАУ-д айлчлаад уржигдар орой эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Ж.Наранцацралт нар угтан авав.
1494 Ерөнхийлөгчийг эх орондоо дөнгөж газардсных нь дараа хэвлэл, мэдээллийн ажилтнууд уулзаж айлчлалын үр дүнгийн талаар сонирхсон юм. -Айлчлал ямар үр дүнтэй болов. Энэ үеэр хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийн талаар тодруулахгүй юу? -Монгол Улсын төрийн тэргүүний БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай боллоо гэж дүгнэж байна. Энэ дашрамд хоёр улсын Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд, энэ айлчлалыг зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийлье. Айлчлалын үеэр олон чухал яриа хэлэлцээр болж, баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол, Хятаын хамтарсан тунхаглал гаргаж хоёр орны харилцааг XXI зуунд хөгжүүлэх үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлсон нь ач холбогдолтой гэж үзэж байна. БНХАУ-ын удирдлагуудтай уулзаж өөр өөрийн орны нийгэм, улс төрийн дотоод байдал, гадаад худалдааны өргөн хүрээтэй асуудлуудаар харилцан мэдээлэл солилцсон. Мангай хоёр улсын харилцаа бүх чиглэлээр өргөжин хөгжиж байна. Энэ харилцааг улам өргөжүүлэн цаашид үр дүнтэй хөгжүүлэх талаар БНХАУ-ын удирдлагуудтай уулзах үедээ ярилцлаа. Айлчлалын үеэр XXI зуунд Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааны гол зарчмыг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасныг дээр хэллээ. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр, боловсролын баримт бичиг, боловсролын зэрэг, эрдмийн цолны гэрчилгээ, дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай болон БНХАУ Монголд хөнгөлөлттэй зээл олгох тухай засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Б.Үүлэн Ардын Эрх сонин 1998.12.17 №297 (2076) Пүрэв Хятадад айлчилж байна МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш тэргүүтэй төлөөлөгчид ХКНын төв хорооны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэд энэ сарын 14-нд ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэльсийн орлогч эрхлэгч Ли Чен Рентэй уулзсаны дараа мөн өдрөө Эрээн хотын нам, захиргааны удирдлагатай санал бодлоо солилцсон байна. Мөн энэ сарын 15-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын Газрын дарга ноён Вей Зяньшинтай элэгсэг дотноор ярилцав Ардын Эрх сонин 1998.12.17 №297 (2076) Пүрэв Зян Зэминь дарга ая барьж тэргүүн хатагтайг бүжигт урилаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал арванхоёрдугаар сарын 10-ны үдээс хойш “Аэробус А310” онгоц Буянт-Ухаагаас хөөрснөөр эхэллээ. Ерөнхийлөгчийг дагалдан албаны, бизнесийн, хэвлэл мэдээллийн зэрэг 70 шахам хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-ыг зорилоо. Иргэний агаарын тээврийн “МИАТ” компанийн “Аэробус А310” хөлгөөр Ерөнхийлөгч анх удаа зорчиж байгаа юм байна. Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа хүмүүст Н.Арвинбуян ахлагчтай нисэх баг үйлчилсэн юм.
1495 Онгоц агаарт хөөрсний дараа Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар айлчлалд оролцож буй бүх хүмүүстэй гар барьж мэндчилэв. Дагалдан яваа хүмүүс Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын айлчлалд амжилт хүсч, нисэх багийнхэн тэдэнд онгоцны дотоод байдлыг танилцууллаа. Улаанбаатараас Бээжин хүртэлх цаг гучин минутын нислэг амжилттай өндөрлөж, Ерөнхийлөгчийг Бээжинд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын удирдах хүмүүс угтан авлаа. Айлчлалын хөтөлбөрийн дагуу энэ өдөр товлосон арга хэмжээгүй, амрахаар төлөвлөсөн байв. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон албаны төлөөлөгчдийг тусгай харшид байрлуулж, бизнесменүүд болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд “Бээжин интернэшнл” зочид буудалд буудаллав. Бээжинд суугаа элчин сайдын яамны ажилтнууд бүх зүйлийг урьдчилан зохицуулснаар элдэв төвөг бэрхшээл гарсангүй. Монгол Улсын төрийн тэргүүн айлчилж буйг тохиолдуулан Бээжингийн төв Тяньаньмины талбайг хоёр улсын төрийн далбаагаар чигмэглэсэн байв. Онгоц газардахад Бээжин хотод нэмэх 7 хэм гэж зарласан боловч нэлээд сэрүүвтэр байлаа. Албан ёсны арга хэмжээгүй тул төлөөлөгчид шөнийн Бээжингээр хэсэг бүлгээрээ явцгаав. Хэдийгээр сэрүү орж оройдоо хүйтэн байсан ч их хотын амьдрал буцалдгаараа буцалсаар л. Энд тэндгүй шинээр баригдаж буй барилгууд сүндэрлэж, Бээжин хот өдрөөс өдөрт танигдамгүй өөрчлөгдөж байна гэлцэх хүмүүсийн яриаг нотолж байв. Энд ойролцоогоор 200 гаруй монгол оюутан суралцдаг аж. Монгол Улсын мөнхийн хөрш Хятад улсын хэл соёлыг эзэмших, эдийн засаг, техникийн хөгжлийг судлах, түүнд суралцах нь зах зээлийн тогтолцоонд шилжиж буй манай улсын хувьд зайлшгүй зүйл болсноор сүүлийн жилүүдэд Бээжинд суралцдаг оюутны тоо эрс өсчээ. Биднийг байрласны дараахнаас ах, эгч, танил, хамаатан саднаа сурагласан оюутнууд буудлаар дүүрэв. Айлчлалын бүрэлдэхүүнд буй хүмүүсээс ч хүүхдүүд нь Бээжинд сурдаг хүн олон байлаа. Ардын Эрх сонин 1998.12.19 №299-300 (2079) Бямба Зян Зэминь даргатай авхуулсан зураг 50 ам доллар Арванхоёрдугаар сарын 11-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, тэргүүн хатагтай А.Оюунбилэг нарыг БНХАУ-ын дарга Зян Зэминий угтан авах ёслол БНХАУ-ын Ардын Их Хурлын ордонд эхэлсэн юм. Ордон руу хөдлөхийн өмнө бизнесийн төлөөлөгчдөд хар хөх өнгийн дугуй тэмдэг, хэвлэл мэдээллийнхэнд хүзүүнд зүүх үнэмлэх тарааж өгч байв. Эдгээр тэмдэггүй бол дотогш нэвтрүүлэхгүй аж. Ордонд орсон гэрэл зурагчид аппарат хэрэгслээ, эмэгтэйчүүд гар цүнхээ шалгуулах журамтай юм байна. Мөн биедээ ямар нэгэн хориглосон зүйл авч яваа эсэхийг шалгаж буй бололтой, дохиололтой камераар оруулж байв. 10 цаг 30 минутад ёслол эхэлж, БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч нар харилцан мэндчилж дагалдан яваа хүмүүсээ танилцуулсны дараа хүндэт харуулын дарга рапорт өглөө. Хятадын зэвсэгт хүчний бүх салбарыг төлөөлсөн тэнгисийн, явган болон агаарын цэргийн хувцастай цэргүүд жигдрэн жагсаж, хөгжимд Монгол улсын болон БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэж Н.Багабанди, Зян Зэминь нар хүндэт харуулынхантай мэндчилэв. Ёслолын арга хэмжээний дараа хоёр улсын дээд хэмжээний хэлэлцээр эхэлсэн
1496 юм. Айлчлалын үеэр эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын боловсролын баримт бичиг, боловсролын зэрэг, эрдмийн цолын гэрчилгээ, дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр, БНХАУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр, Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн XXI зууны аоёр улсын харилцааны зарчмыг тодорхойлсон тунхаг бичиг гаргалаа. Хэлэлцээрт хэвлэл, мэдээллийн ажилтнууд байлцах боломж таарсангүй. Үдээс хойш 14 цагт хоёр улсын ажил хэрэгч хүмүүсийн уулзалт эхлэв. Монголын томоохон гэгдэх пүүс компанийн эздийн ихэнх нь айлчлалд оролцсон юм. Пүүс компаниуд элчин сайдын яамаар дамжуулан урьдчилан ямар салбар, чиглэлийн компанийн төлөөлөгчидтэй уулзахаа тохиролцжээ. Зарим нь ч хуучин түншүүдтэйгээ уулзаж буй бололтой байв. Яг уулзалтын үеэр тодорхой гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг мэдсэнгүй. Ямартай ч хоёр талын бизнесменүүд хоёр цаг гаруй уулзаж ярилцлаа. Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи бараалхах байсан тул хэвлэл мэдээллийнхэн ордны зүг хөдлөв. Ардын Их Хурлын ордон нь тал бүрээсээ орсон хаалгатай, асар том барилга аж. Жу Рунжигийн бараалхах танхим нь Ерөнхийлөгчийг угтах ёслол болсон танхимын хажууханд, нэгдүгээр давхарт байв. Элдэв чимэг засалгүй энгийн тавилгатай өрөөнд тойруулан ширээ засч сандал тавьжээ. Хамгаалалтынхан биднийг түрүүлж оруулсан тул Ерөнхийлөгч, Жу Рунжи хоёр хаанаас гарч ирснийг харж чадсангүй. Нэг л мэдэхэд гар барилцчихсан зогсож байв. Харилцан дагалдаж буй хүмүүсээ танилцуулж, ширээнд сууцгаалаа. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи туранхайвтар, нэлээд ануухан хүн харагдаж байв. Тэрбээр толгойгоо гилжийлгэн ихэд найрсаг, намдуу дуугаар үгээ зөөж ярих аж. Уулзалт дөнгөж эхлэнгүүт хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг гарахыг “урив”. Ер нь харуул хамгаалалт нэлээд чанга бололтой гартаа богино долгионы холбоо барьсан эрэгтэй эмэгтэй хүмүүс бараг ч төлөөлөгчдийн тооноос давуу гэхээр харагдаж байлаа. Үүний дараа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Пэн Ерөнхийлөгчид бараалхав. Ордны нөгөө талд Жу Рунжигийн бараалхсантай яг ижил өрөөнд Ли Пэн парга Ерөнхийлөгчид бараалхав. Тэрбээр урьдын уулзалтаа дурсаж, дахин уулзаж байгаадаа баяртай байна гэсэн юм. Ерөнхийлөгч ч ижил утгатай үг хэлээд түүний хажууд сууж байсан нэг даргыг нэр цохож, дахин уулзаж байгаадаа таатай байна гэлээ. Энэ нь Ерөнхийлөгч УИХ-ын дарга байхдаа БНХАУ-д айлчлах үедээ уулзаж байсан хүн бололтой. Уулзалт дөнгөж эхэлтэл бид мөн л хамгаалалтынхны “урилгаар” гарах хэрэгтэй болов. Орой 18 цагт БНХАУ-ын дарга Зянь Зэминь гэргийн хамт манай Ерөнхийлөгч тэргүүн хатагтай нарыг хүндэтгэн зоог барих байлаа. Зоогийн урилга хязгаартайгаас нэлээд асуудал үүсэв. Албаны төлөөлөгчид бүгд уригдаж, бизнесменүүдээс 30, хэвлэл, мэдээллээс таван хүн орохоор төлөвлөгджээ. Сүүлдээ хэвлэл мэдээллийн тав бүр сураггүй болж, бизнесменүүд хоорондоо учраас ололцсон
1497 бололтой асуудал намжив. Зоогийн үеэр олон сонирхолтой зүйл болсныг маргааш нь Шэнжэнь хот руу нисэх зуур онгоцонд сонссон юм. БНХАУ-ын дарга зоогийн үеэр Ерөнхийлөгчийг хүндэтгэн ая барьж, гэргийг нь бүжигт урьжээ. Манай Ерөнхийлөгч ч хариуд нь “Очоод золгоно доо” гэдэг дуугаар ая барьсан байна. Харин Зянь Зэминь даргын гэргий ирээгүй тул нэгэн цэргийн хувцастай эмэгтэйтэй бүжиглэсэн гэнэ. Энэ нь нэлээд өндөр албан тушаалын хүн байсан бололтой. Зоог өндөрлөхөд Зянь Зэминь дарга уригдсан бүх хүмүүстэй гар барьж үджээ. Энэ үеэр зургаа авахуулахаар олон хүн гэрэл зурагчдыг “царай алдсан” гэнэ. Зарим нь ч яг гар барьж байгаад зургаа авахуулж амжжээ. Харин ийм зураг эзэндээ нэлээд “үнэтэй” очих бололтой. Манай нэгэн компанийн захирлын Зянь Зэминь даргын хажууд зогсож буй зургийг өөр нэг нь авчихаад 50 ам доллараар өөрт нь “худалдахаар” завдаж байв. Бээжин дэх бүх Монголчууд элчин сайдын яамандаа цуглав Айлчлалын гурав дахь өдөр төлөөлөгчид элчин сайдын яаманд нээгдэж буй Мэдээлэл, соёлын төвийн нээлтэд оролцлоо. Энэ өдөр Бээжинд буй бүх монголчууд Элчин сайдын яамандаа цугласан гэхэд хилсдэхгүй. Хэдий ойр ч хүний газар байгаа нутаг нэгтнүүд маань Ерөнхийлөгчөө, дагалдан яваа бидийг хараад их л сэтгэл хөдөлж байх шиг байв. Элчин сайдын яамны дайллага нэлээд өргөн болж, монгол цай хоолоо зооглоцгоов. Хүний газрын хөрсөнд буй алга дарам ч Монголын нэртэй газар нутаг болох Элчин сайдын яамныхаа хашаанд дураараа хөлхөлдөн сайд дарга, оюутан залуус, баян, ядуу холилдон цаг агаараас эхлэн улс төр, эдийн засаг, бизнес гээд дуртай сэдвээрээ хөөрөлдөж, зургаа татуулан хоёр цаг хэртэй болов. Шэньжэнь хот орохоор нисэх буудал руу Элчин сайдын яамнаас сүү өргүүлэн хөдөллөө. Хятадын иргэний агаарын тээврийн “Боинг 737” онгоцыг Ерөнхийлөгчид үйлчлүүлэхээр гаргажээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, албан төлөөлөгчид урд талын хаалгаар орж тусгайлан татсан хөшигний цаана дээд ангилалын тасалгаанд сууцгаав. Онгоц нэлээд зай муутай юм. Бизнесменүүд, хэвлэл мэдээллийнхэн арын хаалгаар чихцэлдэн орж арай чүү л багтацгаав. Элчин сайдын яаманд нэлээд дайлуулсан, зузаан хувцастай хүмүүс халууцаж, гадуур хувцсаа гадуурхаж байтал онгоцондоо орхиж болно гэсэн мэдээ тарж баярлуулав. Шэньжэнь хот хүртэл бараг дөрвөн цаг нисдэг юм байна. Цонхоор үүлнээс өөр харагдах бараагүй учир зорчигчид хөзөр тоглох, “буу халах” зэргээр цагийг зугаатай өнгөрүүлж харагдав. Хоёр өдөр өөр харшид байрласан албан төлөөлөгчид ч бидэнтэй нийлж, мэнд амар яваагаа мэдэлцэв. Онгоцны үйлчлэгчдийг Бээжин-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлддэг багийнхэн байна гэж ярьцгааж байлаа. Монголчуудын зан авирыг мэддэг болохоор эднийг явуулж гэж мэдэмхийрэх ч сонсогдов. Шэньжэнь хотод 17 цаг өнгөрөөгөөд газардлаа. Ардын Эрх сонин 1998.12.19 №299-300 (2079) Бямба Социалист Хонконг Ихэд дулаан уур амьсгалтай гэх Шэньжэнь нь БНХАУ-ын Гуандун мужийн өмнөд хэсэгт, Сянганы засаг захиргааны онцгой бүстэй хил залган оршдог аж. Энэ хотыг Хятадын өөрчлөлтийн эцэг Дэн-сяо-пиний даалгавраар 1979 оны гуравдугар сараас эхлэн
1498 байгуулжээ. 1980 оноос Эдийн засгийн онцгой бүс болсон байна. Аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, нэхмэл, электроник, барилгын материалын үйлдвэрлэл нэн өндөр хөгжсөн энэ хот 3,8 сая оршин суугчтай юм байна. Хятадын онцлогтой эдийн засгийн тод томруун жишээ болох энэ хотыг үзэхээр Ерөнхийлөгч зориуд зорьж ирсэн аж. Эндхийн техник технологийн нэлээд нь Хятад улсдаа тэргүүлэх зэргийнх бөгөөд 60 гаруй хувийг нь экспортлодог гэнэ. Тус хотын банк санхүүгийн 1100 гаруй байгууллагад 20 мянга гаруй хүн ажилладаг аж. Дэд бүтэц сайн хөгжсөн уг хот төмөр зам болон өндөр хурдын засмал замаар Гуандун муж, Сянгантай холбогддог юм байна. Хорьхон жилийн дотор Хятадын хөдөлмөрч ард түмний гараар сүндэрлэсэн энэ хот орчин үеийн, өндөр хөгжилтэй гоёмсог “социалист Хонконг” болж чаджээ. Хотын гудамж дагуу өнгө өнгийн цэцэг алаглаж, зүлэг ногоорон, нимгэн хувцастай хүмүүс хөлхөлдөх нь хүйтэн газрын бидэнд тун таатай харагдаж байв. Европ тооллоор Христийн мэндэлсэн өдөр ойртож буйгаас энд тэндгүй сүлд мод чимэглэж гэрэл чийдэн асаажээ. Ерөнхийлөгчийгөө хар машинд суулган урдаа оруулж, өөрсдөө жижиг цагаан автобусуудад хуваагдан суусан бид хажуугаасаа мотоциклтой хүмүүсээр хамгаалуулан “Форум” зочид буудлыг зорилоо. Ерөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүстэй нь байрлуулсан энэ буудал хотын төвөөс зайдуугүй оршдог бөгөөд 42 давхар аж. Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд хотын удирдлагууд хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Оройн зоог барьсны дараа албан ёсны арга хэмжээ төлөвлөөгүй тул зарим нь дэлгүүр хэсэж, зарим нь хоттой танилцаж, зарим нь бааранд сууж, юу дуртайгаа хийцгээв. Дэлгүүрүүдэд нь чанар хийц дажгүй бараа таваар байх бөгөөд үнэ нь ч Бээжингийнхээс хол зөрөөгүй аж. Шинэ жилийн баяр дөхсөн тул дэлгүүр бүр хямдрал зарлажээ. Хотын гадаад байдалд их анхаарал тавтсан нь ажиглагдаж байлаа. Урдаасаа гэрэл чимэг ихтэй ч байшингийн ар талаар хог новш хөглөрч хүн орохоос халширмаар газар ч харагдаж байв. Бидний байрласан буудалд бараг давхар бүрт нь баар цэнгээний газар байдаг аж. Дан залуучуудад зориулсан диско клуб (манайхаар бол Нонстоп) арай ахимаг насныхан орчихмоор караоке, сонгодог стилийн бар гээд аль аль нь байв. Баар рестораны хувьд манайхан урд хөршөөсөө нэг их хол хоцроогүй бололтой. Далайн зоог, ганц нэг төрлийн жимсний пуншийг эс тооцвол коктейль ундааны цэс нь нэг их ялгарах зүйлгүй юм. Энэ орой Монголын төлөөлөгчид бааранд нэлээд орлого оруулав бололтой. Хаа сайгүй л хар костюм пиджак, цагаан цамцтай хөрслөг, өндөр залуучууд хөлхөлдөж байлаа. Ер нь Хятадад урд зүг рүүгээ хүмүүс нь бие жижигтэй гэдэг ортой бололтой. Хаа ч явсан монгол залуучууд эргэн тойрныхноосоо толгой өндөр, нэлээд бахим болох нь нүдэнд тусч байв. Шэньжэнь хотод хийх албан ёсны айлчлал 13-ны өглөө тус хотын худалдааны төвд хотын байдалтай танилцаж, зоог барьснаар эхлэв. Үргэлжлэл бий. Баярмагнайн Тэмүүлэн, Балсангийн Энхболд Ардын Эрх сонин 1998.12.19 №299-300 (2079) Бямба Онгоцны дугуй газар шүргэх агшинд эх оронтойгоо алга ташин мэндэллээ Ерөнхийлөгчийн тарьсан мод Селезнёвынхтай зэргэлдээ
1499 Шэньжэнь хотын худалдааны төвийн хамгийн дээд давхарт байрлах шилэн танхим нар зөв зугуухан эргэдэг аж. Бүрхэг манантай байсан тул холын бараа харагдахгүй байв. Уг нь эндээс эргэн тойрон алган дээр тавьсан мэт илхэн харагддаг гэнэ. Өглөөний зоогт таньж мэдэхгүй хоол олширсон нь монголоосоо их л холдсоныг сануулж байлаа. Төлөөлөгчид Шэньжэнь хот дотор байрладаг гаалийн татваргүй бүс, электрон техникийн “Хуа вэй” корпорацаар зочлов. Үдэс хойш Шэньжэнь хотын үзэсгэлэнтэй сайхан газрын нэг “Жин Сю Жун Хуа” цэцэрлэгээр зугаалав. “Үзэсгэлэнт Хятад” гэх энэ цэцэрлэгт Хятадын байгалийн гоо үзэмж, соёл, түүхийг харуулсан жижигрүүлсэн үзмэрүүд байдаг юм байна. Энд зочилсон хүн нэг өдрийн дотор БНХАУ-ын эрт эдүгээгийн таван мянган жилийн түүх, өргөн их гол мөрөн, гоо үзэсгэлэнт уул усыг сонирхох боломжтой аж. Хятадын үндэстэн ястан бүрийн зан заншил, соёлыг харуулсан тосгонууд дундуур Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар далагдан яваа хүмүүсийн хамт жижиг галт тэргээр аялж, дуу хуур сонслоо. Мөн энэ цэцэрлэгт мод тарих эрхэм завшаан Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт охиов. Энд зочилсон төрийн томоохон зүтгэлтнүүд мод тарьдаг уламжлалтай юм байна. Ерөнхийлөгчийн модноос холгүй ОХУ-ын төрийн думын дарга Селезнёвын тарьсан мод харагдаж байв. Энэ өдрийн орой Шэньжэнь хотын дарга Ли Зыбин Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт хүндэтгэлийн зоог барьсан юм. Буудлын гуравдугаар давхарт байрлах асар том танхимд тойруулан ширээ засч хойморт нь Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын ширээг байрлуулжээ. Шэньжэний дарга далайн голдуу зоогоор дайлав. Халимны сэрвээний шөл, төрөл бүрйн хавчны мах гээд хамгийн үнэ хүндтэйд тооцогддоггэх бүх л зоог байлаа. Ерөнхийлөгч тэргүүн хатагтай нар далайн хоол хэр таалдагийг мэдэхийг хичээсэн ч боломж таарсангүй. Харин манайхан бүх насаараа л хавч идэж буй хүмүүс шиг огт ажрахгүй хүртэцгээж байв. Шөнийн шэньжэнь өдрийнхөөсөө ч үзэсгэлэнтэй юм. Хаа сайгүй шинэ жилийн гацуур чимэглэж, гэрэл чийдэн гялбуулсан дэлгүүр хоршоо үүд хаалгаа дэлгэн хүмүүсийг урих аж. Хотын төв гудамжаар нь хэсэг сэлгүүцэцгээв. Буудлын эргэн тойронд манайхан хоёр гурваараа нийлэн зугаалцгааж харагдав. Маргааш нь өгөө эрт Хонконг руу хөдлөх ёстой ч унтахыг яарсан хүн байсангүй. Ер нь өглөөнөөс орой хүртэл амсхийх завгүй зочилж, дайлулсаар сөхөртлөө ядардаг ч төлөөлөгчид гөнө гурав дөрвөн цаг хүртэл уйгагүй өрөө өрөөндөө зочилж, баарандд сууж, гадуур зугаалцгаадаг байв. Тэгсэн хэрээ ядарснаа гайхацгаан өөрсдөө хөтөлбөрт заагдаагүй арга хэмжээ зохион байгуулснаа умартан Ерөнхийлөгч маань ядарч байгаадаа хэмээн “санаа зовиноно”. Бүсгүйчүүд будлиу бизнесменийг “барьж идэх” шахав Өглөө нь автобусандаа суух бүрт хэн нэгний тухай шинэ онигоо нэмэгдсэн байх аж. Бизнесийн хэсгийнхэн хэвлэл мэдээллийнхнээс “бэр буулгаж” хуримыг нь Ерөнхийлөгчөө урин сүр дуулиантай хийх болж, хэвлэлийнхэн “хүргэнээ” автобусандаа суулгатал ямар хэл амтай “хадмуудтай” болох гэж байгаагаа тавхан минутын дотор ойлгосон “хүргэн” иэх дороо зугатаж одсон юм. Зам зуурт зугаатай явдал зөндөө л тохиолдож байв. Хонконгод нэгэн том дэлгүүрт ороод 30 минутын дараа бүгд нэгэн гацуурын дэргэд цуглахаар товлож тарснаас хоёр оператороо төөрүүлж, Хонконгийн консулын ажилтнаа бүрэн өдөр эрэлд гаргав. Харин төөрсөн хоёр маань газар мэдэх хоёр төлөөлөгч автобуснаас хоцорч