1250 цугларч эхэллээ. Жагсагчид гартаа туг далбаа, уриа лоозон барьжээ. Тэдгээр уриа лоозонгийн гол агуулга нь байлдааны цагийн байдлыг цуцлах, эрх чөлөө, ардчиллыг хангах, Хятадын одоогийн удирдлагын зарим хүмүүсийг өөрчлөхийг шаардсан байна. Жагсагчдын цуваа Тяньаньмэнь хүртэл явж, түүнийг тойрон цаашаа баруун, зүүн чиглэлээр явав. Энд суугаа ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа оюутнууд засгийн газрын Жуннацьхай өргөөний төв хаалганд орох газрыг хаажээ. Эндхийн сэтгүүлчдийн шинэ хэлбэр нөхцөлд, түүний дотор цэрэг хэрэглэсэн тохиолдолд тэмцлээ үргэлжлүүлэх тактикийг хэлэлцэн, боловсруулж байна. Тухайлбал,оюутнууд Тяньаньмэний талбайгаас явж, ажилчин, албан хаагч, Хятадын ардын чөлөөлөх армийн дайчид, тариачид, хүн амын бусад давхаргын төлөөлөгчийн дунд суртал ухуулгын ажил явуулахад хүч чармайлтаа төвлөрүүлж болзошгүй байна. Тэд одоогийн шатанд хурал цуглаан, жагсаал хийхээс ч татгалзах бодолгүй байна гэж тэмдэглэжээ. Хятадын нийслэлийн төмөр замын буудлын дэргэдэх асар том талбай хятадын бусад районоос жагсаалд оролцохоор Бээжинд ирсэн оюутнууд дүүрчээ. Эрх баригчид тэднийг оршин сууж, суралцдаг газар зохион байгуулалттай буцаах ажлыг зохион байгуулаад байна. Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв Хорооны Улсын төрийн Товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Симин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Бээжин хотын дарга Чэнь Ситун болон хариуцлагатай бусад хүн нийслэлд байрласан цэргийн хэд хэдэн ангид очжээ. Тэд цэргийн албан хаагчдын өмнө үг хэлэхдээ, байлдааны цагийн байдал тогтоосон нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, нийслэлд аюулгүй байдлыг хангах, байдлыг хэвийн болгох хэрэгт Хятадын ардын чөлөөлөх армийн дайчдын оруулсан хувь нэмрийг өндөр үнэлжээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Вань Лингийн хийсэн мэдэгдлийг төвийн сонинууд өнөөдрийн тэргүүн нүүрэндээ нийтэлжээ. Тэр Бээжинд байлдааны цагийн байдал тогтоох тухай шийдвэрийг олон нийтийн янз бүрийн бүлэг дэмжиж байгааг тэмдэглэсэн байна. ХКН-ын удирдах үүрэг, социалист байгууллыг сулруулах зорилгоор далдуур хуйвилдаан хийсэн <<нэн өчүүхэн бүлэг хүмүүстэй>> тэмцэх нь чухал байгааг тэр бас цохон тэмдэглэжээ. Ардчилах ажлыг хурдасгах, хууль ёсыг бэхжүүлэх, ялгарах үзэгдлүүдийг арилгах, хүнд суртлыг гэтлэн давах зэрэг оюутан залуучуудын тавьсан асуудлуудыг тогтвортой, нэгдэл нягтралтай байдлыг хадгалсан нөхцөлд, ардчилал, хууль ёс хангасан байдалд л шийдвэрлэж болно хэмээн би үзэж байна гэж Вань Ли зааж тэмдэглэсэн байна. Ард түмний бүх нийтийн анхаарлыг татаж байгаа асуудлуудыг авч хэлэлцэж, засгийн газрын ажлаа сайжруулахад хүргэх зорилгоор энэ оны зургадугаар сарын 20-ны үеэр БХАТИХ-ын байнгын хороо ээлжит чуулганаа зарлан хуралдуулахаар тогтов гэж хорооны дарга мэдээлэв. Үнэн сонин 1989.05.30. №128 (17345) УРАГШАА ХАРАХ НЬ ЧУХАЛ БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Зюйцицтэй манай сурвалжлагчдын хийсэн ярилцлага
1251 АСУУЛТ: Бид үүний түрүү элчин сайд нартай хийсэн ярилцлагаа голдуу л танилцахаас эхэлдэг байлаа. Энэ удаад арай өөр байж болох. Учир нь та манай улсад элчин сайдаар ирж ажиллаад нэлээд удаж байна. Тиймээс уншигчид Таныг мэдэж байгаа. Ингэхэд манай улсын тухай ямар шүү сэтгэгдэлтэй байна даа? ХАРИУЛТ: Би танай оронд элчин сайдаар ирж ажиллаад таван жил гаруй боллоо. Энэ хугацаанд би танай орны засгийн газрын бүх шатны удирдах нөхөдтэй хамтын ажиллагааны сайн харилцаа тогтоож, олон монгол найзтай танилцсан юм. Нийслэл Улаанбаатар хотоос гадна бусад олон аймаг, хотоос явж, үйлдвэр, хөдөө аж ахуйн нэгдэл , сургууль үзэж, монголын ард түмний амьдралтай өргөн танилцлаа. Монголын ард түмэн халуун дотно, зочломтгой, соёлч боловсон, эелдэг, сахилгатай. Тэд хятадын ард түмэнтэй нэгэн адил энх тайвныг эрхэмлэж, хичээнгүйлэн хөдөлмөрлөж, Монгол , Хятад хоёр орны ард түмний сайн хөршийн найрсаг харьцааг хөгжүүлэхийг хүсч байна. Өнгөрсөн таван жил гаруй хугацаанд монголын ард түмэн МАХН-ын удирдлагаар социалист бүтээн байгуулалтад мэдэгдэхүйц амжилт олсон байна. Аж үйлдвэр, уул уурхай үйлдвэр хурдан хөгжиж, тариалангийн аж ахуйн талаар нэлээн амжилт олж, соёл, боловсрол , эрүүлийг хамгаалах үйлс хөгжин, ард түмний амьдралын түвшин тасралтгүй дээшилж байна. Монгол улсын нийгмийн бүх хүрээнд шинэчлэл хийж эхэлснийг би баяртай харж байна. Энэхүү шинэчлэл танай улсын цаашдын хөгжилд алсын гүнзгий нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. АСУУЛТ: Монгол , Хятад хоёр орон сайн хөршийн уламжлалт харилцаатай байлаа. Гэхдээ бэрхшээл тохиолдож , тэр ч байтугай тун таагүй байдалтай байсан үе ч бий. Түр зуур боловч тэгж ам муруйх нь хоёр өөр үндэстэнд байтугай нэг айл гэрийн дотор ч тохиолддог л зүйл. Гэхдээ ард түмэн гэгч айл гэрээс өргөн, уужим сэтгэлтэй, цаг хугацаа төгсгөлгүй болохоор түүх гэгч шударга шүүгч бий. ХАРИУЛТ: Хятад, Монгол хоёр орны ард түмний хооронд гүн зузаан найрамдалтай билээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш дөчин жил болох гэж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцааны хөгжилд хэсэг муруй зам туулсан ч гэсэн ерөнхийдөө Хятад, Монгол хоёрын улсын харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, соёл шинжлэх ухаан, техник зэрэг бүр салбарт хөгжиж ирсэн юм. Муруй замын түүх нэгэнт өнгөрчихлөө. Бид урагшаа харах, ирээдүйгээ чухалчлан үзэхийн төлөө байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа мэдэгдэхүйц сайжирч ирсэн юм. ХКН, МАХН-ын харилцаа удахгүй сэргэх гэж байгаа нь баярлууштай хэрэг юм. АСУУЛТ: Манай Гадаад явдлын Яамны сайд БНХАУ-д анх удаагаа Яамны сайд БНХАУ-д анх удаагаа айлчилсан нь цаашид харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн нэг шинж болж чадах уу, энэ тухайд Та юу хэлмээр байна вэ? ХАРИУЛТ: Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэн энэ оны гурав, дөрөвдүгээр сарын адагт манай улсад айлчилсан юм. Энэ бол Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилаа тогтсоноос хойших дөчин жилд Хятад улсад албан ёсоор айлчилсан БНХАУ-ын Гадаад явдлын Яамны анхны сайд мөн. Энэ удаагийн айлчлал амжилттай боллоо. Хоёр орны Гадаад явдлын Яамны сайд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Хятад, Монголын засгийн газар хоорондын комисс байгуулах тухай
1252 хэлэлцээр, иргэд харилцан зорчих журмын тухай хэлэлцээр, БНМАУ-ын ерөнхий консулын газрыг БНХАУ-ын Хөх хотод сэргээн байгуулах тухай хэлэлцээр зэрэг гурван баримт бичигт тус тусынхаа засгийн газрын өмнөөс гарын үсэг зурав. Эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг улам хөгжүүлж, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ийм учраас энэхүү айлчлал бол манай хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжсөний бэлгэ тэмдэг мөн гэж үзэх нь зүйн хэрэг. АСУУЛТ: Манай орнуудын харилцаанд сүүлийн үед нааштай ахиц өөрчлөлт гарлаа гэхэд тэр нь хугацааны хувьд БНМАУ-д элчин сайдаар Таны ажилласан үетэй үндсэндээ тохирч байгаа төдийгүй танаас биечлэн оруулсан хувь нэмэр ч бий. Хэрэв Та энд дахиад хэдэн жил ажиллана гэж бодвол Монгол, Хятадын харилцааны тусын тулд чухам юу хийх байсан бол? ХАРИУЛТ: Би 1983 оны арван нэгдүгээр сард танай улсад танай улсад ажиллахаар ирсэн юм. Таны хэлсэнчлэн таван жил гаруй хугацаанд манай хоёр орны харилцаанд манай хоёр орны харилцаанд нааштай ахиц өөрчлөлт гарлаа. Юуны өмнө энэ нь Хятад, Монгол хоёр талын хүч чармайлтын үр дүн мөн. Би БНХАУ-ын элчин сайдын хувьд хоёр орны харилцааны сайжралт, хоёр ард түмний уламжлалт найрамдлын төлөө өөрөөсөө шалтгаалж бүхнийг хийсэн нь мэдээжийн хэрэг. Хоёр орны харилцааг хөгжүүлэх нь Хятад, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байна. Хятад ,Монголын харилцаа сүүлийн жилүүдэд хурдан сэргэн хөгжиж ирсэнд бид маш их баяртай байна. Би эх орондоо бүрмөсөн буцах гэж байна. Эх орондоо бүрмөсөн буцсаны дараа Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд санаа үргэлжлэн тавьж, монголын ард түмний бүтээн байгуулалтын амжилтыг хятадын ард түмэнд танилцуулж, Хятад, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголт, найрамдлыг ахиулах болно. Түүнчлэн миний оронд ажиллах шинэ элчин сайд ч Хятад, Монголын харилцаа, хоёр орны ард түмний найрамдлыг улам хөгжүүлэхэд хувьд нэмрээ оруулах нь дамжиггүй гэдэгт би гүн итгэж байна. АСУУЛТ: Хоёр орны харилцааг цаашид хөгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухам юу саад болж байна гэж Та үздэг вэ? Тэрхүү саад тотгорыг хэрхэн, яаж давж болмоор танд санагдана вэ? ХАРИУЛТ: Хятад, Монгол хоёр улс бол найрамдалт хөрш зэргэлдээ орнууд юм. Хоёр орны хооронд шийдвэрлэгдээгүй асуудлууд байхгүй. Мөн харилцааг хөгжүүлэхэд ямар ч саад тотгор байхгүй. БНХАУ бие даасан, хараат бус, энх тайванч гадаад бодлого явуулж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зүйлт зарчмын үндсэн дээр БНМАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. БНМАУ-ын тус гаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бид тууштай хүндэтгэн үздэг. Хоёр талын хамтын хүч чармайлтаар л манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа эрчимтэй хөгжих нь дамжиггүй гэдэгт би итгэж байна. АСУУЛТ: Харилцаа, хамтын ажиллагааг бататгаж гүнзгийрүүлэх хэтийн төлөв, энэ талаар ашиглавал зохих бололцоо , хэлбэр , арга замын тухайд юу хэлмээр байна. ХАРИУЛТ: Газар зүйн хувьд гэвэл, манай хоёр орон урт хилээр нийлсэн хөрш зэргэлдээ, бас дорнодын орнууд юм. Хоёр ард түмэн нэлээд нийтлэг сонирхол, зан заншилтай. Монголын ард түмэн Хятад улсад ч Монголын зарим бараа их хэрэгтэй байна. Хөрш
1253 зэргэлдээ орнуудын хооронд худалдаа хөгжүүлэхэд ачааг цаг тухайд нь хүргэх, тээврийн зардлыг хэмнэх давуу талтай. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны худалдаа ялангуяа хил орчмын худалдаагаар хэрэгцээтэй зүйлүүдийг харилцан, солилцож, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр хэлээд хөгжиж ирлээ. Одоо хоёр тал манай орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны жижиг барилга байгууламжийг байгуулах асуудлыг судалж байна. Танай улсад харилцан ашигтай байх үндсэн дээр өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэх жижиг үйлдвэр байгуулахад бэлэн байна. Соёлын хамтын ажиллагааны талаар ч бидний хийх ажил их бий. Уран сайхны хамтлаг, биеийн тамир, спортын баг солилцох багш, оюутнуудыг харилцан илгээх зэргээр хамтран ажилласан нь сэтгэл хангамжтай үр дүнд хүрч байна. Нэг үгээр хэлэхэд , хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд таатай нөхцөл олон, хэтийн төлөв ч олон байна. Хятад, Монгол хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд би өөдрөг үзлээр хандаж байна. АСУУЛТ: Хоёр орны хооронд аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд ямар боломж байна гэж Та бодож байна вэ? ХАРИУЛТ: Монгол улсад үзэсгэлэнт сайхан газар олон байна. Зарим нь нутгийн өвөрмөц онцлогтой юм. Аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бий. Хятад улс ч аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцоогоор баялаг илрүүлэн ашиглаж байна. Хятад улс Монголтой жуулчлалыг хөгжүүлэхийг чухалчлан үзэж байна. Монголын засгийн газар жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, энэ талаар нэлээд арга хэмжээ хэрэгжүүлсэнд би баяртай байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар-Бээжингийн хооронд тогтмол нислэг нээлээ. Энэ нь манай хоёр орны жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэв. Саяхан хоёр орны жуулчлалын байгууллагын гэрээний дагуу манай улсын жуулчлалын хэрэг эрхлэх ерөнхий газраас зохион байгуулсны дагуу Бээжинд байнга суудаг гадаад улсын иргэдийн жуулчлалын хэсэг Монголд аялан жуулчилсан юм. Энэ бол сайхан эхлэл. Манай хоёр орны улс төрийн харилцаа сайжрахын хэрээр хоёр талын харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Цаашид хилийн хотуудын хооронд ч жуулчлалын арга хэмжээ авч болно. АСУУЛТ: Хятадад шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжиж өгөөж сайтай байна. Үүний гол үндэс уг сурвалж нь чухам юунд оршино вэ? ХАРИУЛТ: Манай улс шинэчлэл хийгээд арван жил боллоо. Шинэчлэл нь дотоодын эдийн засгийн системийн шинэчлэл хийх, гадаадад нээлттэй хаалганы бодлого явуулах хоёр зүйлээс бүрдэж байгаа юм. Арван жилд манай улсын бүх салбарт түүхэн их өөрчлөлт гарлаа. Нийгмийн үйлдвэрлэх хүчин ихээхэн хөгжиж, улсын эдийн засгийн идэвх мэдэгдэхүйц өсч, зах зээл урьд өмнө үзэгдээгүй байдлаар цэцэглэн хөгжиж, бараа элбэг дэлбэг болон, хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн аж амьдрал мэдэгдэхүйц сайжирч ирлээ. Манай улсын шинэчлэл амжилт олсон гол учир шалтгаан нь Хятадын бүх ард түмэн ХКНын XI дэх удаагийн сонгуулийн Төв хорооны III бүгд хурлаас дэвшүүлсэн чиг шугам, улс төрийн бодлогыг хэрэгжүүлсэнд оршиж байна. Манай чиг шугам чиг бодлого нь Хятадын бодит байдлыг иш үндэс болгон боловсруулсан учраас ард түмний талархал хүлээсэн бөгөөд өргөн олон түмний талархал хүлээсэн хөдөлмөрийн идэвхийг ихээхэн дайчилсан юм.
1254 АСУУЛТ: Нэгэнт л харилцаагаа хэвийн болгож итгэлцэж ойлголцъё гэж байгаагаас хойш ний нуугүй л ярилцъя. Манай орон өмнөд талаараа БНХАУ-аар бүрэн хүрээлэгдсэн нь Ази, Номхон далайд нэвтрэх замд газар зүйн хувьд л <саад> болохоос биш улс төр, эдийн засгийн хувьд хаалт болно гэж бид боддоггүй маань Таныхаар бол зөв үү, буруу юу? Тэрбум илүү хүн амтай Хятад орон хоёрхон сая Монголчуудад тусалбал нэг их тамирдахгүй болов уу гэж хүмүүс ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ? ХАРИУЛТ: Хятад улс газар зүйн хувьд ч , улс төр, эдийн засгийн хувьд ч Монгол улсаас Ази, Номхон далайд нэвтрэх замын саад бишээ, Хятад , Монгол хоёр орны холбогдох байгууллагууд тохирсон ёсоор МИАТ нэгтгэлийн нисэх онгоц Бээжин хотоор дамжин өөр оронд нислэг нээхээр болсныг Монгол нөхдөд хэлмээр байна. Хятад улс бол хөгжиж байгаа орон. Одоо Хятадын ард түмэн чармайн хөдөлмөрлөж, хоцрогдонгуй нүүр царайг өөрчлөхөөр хичээж байна. Бид эрх тэгш харилцан ашигтай байх, үр ашгийг эрхэмлэх, үндсэн дээр дэлхийн бүх улс, үүний дотор БНМАУ-тай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийн төлөө байна. АСУУЛТ: Та БНМАУ-д суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын ахлагч. Ахлагчийн хувьд гүйцэтгэж ирсэн өвөрмөц чухал үүргийнхээ онцлогоос ярина уу? ХАРИУЛТ: Би Улаанбаатар хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын ахлагчаар ажиллаад хоёр жил хагас боллоо. Олон улсын практик заншлын дагуу дипломат төлөөлөгчийн газруудын ахлагчийн үүрэг гол төлөв ёслолын чанартай арга хэмжээ зохиоход оршиж байна. Улаанбаатар хотод байгаа дипломат корпус том бишээ, ажил их биш. Би ахлагчийн ажиллах хугацаандаа ахлагчийн үүрэгт ажлыг биелүүлж, хийвэл зохих бүх ажлыг хийсэн бөгөөд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, танай улсын Гадаад явдлын Яаманд талархлаа илэрхийлье. Эцэст нь Монголын ард түмэнд үг хэлэх энэ сайхан завшаан надад олгосон танай сонины газарт талархлаа илэрхийлэхийн хамт социалист бүтээн байгуулалтдаа шинэ амжилт олохыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе! Ярилцлага хийсэн: Ц. Дашдондов, С. Уртнасан Үнэн сонин 1989.05.31. №129 (17346) ТҮГШҮҮРТЭЙ БАЙНА БЭЭЖИН. Зургадугаар сарын 5. (МОНЦАМЭ) < Тэнгэрийн амгалангийн хаалга > талбайд суугаа ажил хаялт хийж байгаа хүмүүсээс талбайг чөлөөлөх ажиллагааг дуусгах гэж БНХАУ-ын төв телевизээр өчигдөр мэдээлэв. Хятадын ардын чөлөөлөх армийн ангиуд, зэвсэгт агдаа нар танк, явган цэргийн хуягт машин, хуягт тээвэрлэгчийн дэмжлэгтэйгээр энэ ажиллагааг явуулав. Цэргүүд галт зэвсэг, нулимс асгаруулах хий хэрэглэв. <Тэнгэрийн амгалангийн хаалга> талбайг одоо хүртэл цэргүүд нягт бүсэлсэн хэвээр байна. Талбайд ойртохыг хориглосон тухай чанга яригчаар байнга зарлаж байна. Хотын төвд хар утаа, агаарт нисдэг тэргүүд эргэлдэж байна. <Тэнгэрийн амгалангийн хаалга> талбайтай залгаа орших гудамжинд шатсан олон арван машин, гол төлөв цэргийн ачааны машины сэг харагдана. Төвд хүрэх хөдөлгөөнийг цэргүүд бүрэн хаяжээ. Нийслэлийн зарим зам, уулзварт цэргийн ачааны машинууд байрлуулжээ. Олон хорооллыг зэвсэглэсэн цэргийн
1255 албан хаагчид бүсэлсэн байна. Зарим газарт хаалт бэхлэлтийг эвджээ. Гудамжинд хүмүүс бөөн бөөнөөрөө цугларчээ. Сюаньумэнийн гудамжинд байдаг түргэн тусламжийн төвийн дэргэд хотын олон зуун хүн цугларчээ. Тэнд эмнэлгийн машинууд их хурдтай давхин ирж байна. Газар дээрх тээвэр, метро ажиллахгүй байна. Телевизийн мэдээний үдшийн хөтөлбөрөөр хэд хэдэн мэдээ нэвтрүүлэв. Эдгээр мэдээнд Бээжинд байлдааны цагийн байдал хангах штабын мэдээнээс иш татаж, хотод оруулсан цэрэг нийслэлийн хэвийн амьдралыг хангах зорилготой бөгөөд хүн ам, оюутнуудын дэмжлэгийг хүлээж байна гэж өгүүлжээ. Бээжинд болсон мөргөлдөөний урагшаа олон зуун хүн амь үрэгдэв гэж Японы Киондо Цусин агентлаг мэдээллээ. Одоо нийслэлээс зүүн болон зүүн урагш хуягт танкийн том ангиуд төвлөрөөд байна. Бээжингийн нисэх онгоцны буудлыг хааж, бүх нислэгийг зогсоож, нийслэл хот болон тус орны бусад нутгийн харилцааг таслав гэж хятадын сэтгүүлчид ярьж байна. Үнэн сонин 1989.06.06. №6 134 (17351) УРИАЛГА ГАРГАЛАА БЭЭЖИН. Зургадугаар сарын 6 (МОНЦАМЭ). ХКН-ын Төв Хороо. БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс ХКН-ын гишүүд, БНХАУ-ын иргэдэд хандаж уриалга гаргав. Өдөөн тухирагчдын ажил явуулга нийгэмд эмх замбараагүй явдал гарахад хүргэв. Тэд хотод цэрэг оруулах, < тэнгэрийн амгалангийн хаалга > талбайг цэвэрлэхийг саатуулж, цэргийн зуу гаруй машиныг эвдэж, хаалт, бэхлэлт босгож, нам, улсын кадр ажилтан, цэргийн албан хаагч, сэргийлэгч нарыг занаж, хятадын удирдлагын Жуннаацьхай өргөө, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байр, бусад чухал байгууламж руу удаа дараа дайрч байв. Энэ хүмүүс олон арван цэргийн албан хаагчдыг алж, тэдний цогосыг доромжилж, Люцэлпло гүүрийн хашлаганаас цогцсыг нь өлгөж байв. Эмх замбараагүй байдал нь нам удирдлагыг түлхэн унагаж, социалист байгууллыг устгахад чиглэсэн юм. Тэдгээрийг сэдэгчид Хятадын Коммунист Намыг устгахыг уриалж байв гэж БНХАУ-ын төв радиогоор нэвтрүүлсэн уриалгад өгүүлжээ. Эмх замбараагүй явдлыг зохион байгуулж өөгшүүлэгчид нь гол төлөв Хятадыг дайсагнагч гадаадын хүчин, нууц байгууллагуудтай хуйвалдсан хүмүүс , тэдгээрт нам, улсын нэн чухал нууц задруулж байгаа хүмүүс юм. Эд бол улс төрийн дээрэмчид , <дөрвөн дээрэмчний > цохигдоогүй талынхан, өөрөөр хэлбэл ХКН, социалист байгууллагыг үзэн яддаг этгээдүүд юм гэж уриалгад заажээ. Цус асгаруулахгүй байхыг зэвсэгт хүчин бүх хүчээрээ эрмэлзсэн юм. Гэтэл <эмх замбараагүй явдал сэдэгчдийн цөөн хүнтэй бүлэг> цэргүүдэд цохилт өгөв. Хүмүүс алагдаж шархадлаа. Бид ийм явдал гаргуулахыг хүсээгүй билээ. Гэхдээ бид үүнийг хийгээгүй бол, эмх замбараагүй явдал үргэлжилж, улам ихээр цус асгарч, шинэтгэлийн арван жилд социалист байгуулалтад олсон үр дүнг баллаж байв. Бид үймээнийг дарахад анхны ялалтын алхам хийв. Гэхдээ эмх замбараагүй явдлыг бүрэн дараагүй байгааг шударгаар хүлээх хэрэгтэй. Хувьсгалын эсэргүүчүүд ялагдсанаа хүлээхийг хүсэхгүй байна. Тэд улс төрийн ашиг сонирхлоо үндэс болгон цаашдын төлөвлөгөө сэдэл байна. Тэд ажил явуулгаа үргэлжлүүлбэл бид тэдэнтэй эцсээ хүртэл шийдвэртэй тэмцэх болно гэж уг уриалгад өгүүлжээ. Эмх замбараагүй явдал
1256 сэдэгчдийн маш цөөн хүнтэй бүлгийн эсрэг тэмцэхэд нэгдэж нягтрахыг бүх коммунист, өргөн олон түмэн, эх оронч санаа бодолтой хүчинд ХКН-ын төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл уриалав. Үнэн сонин 1989.06.07 №135 (17352) БАЙДАЛ ХЭВИЙН БОЛЖ БАЙНА БЭЭЖИН. Зургадугаар сарын 10. (МОНЦАМЭ). Бээжингийн радио, телевизээр мэдээлснийг үзвэл, Хятадын нийслэлийн байдал бүхэлдээ тайван байна. Гудамж замыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Хотын зарим замд автобус, троллейбусын хөдөлгөөн эхлэв. Үүний сацуу хот, ялангуяа төвд автомат буугаар зэвсэглэсэн цэргийн хүч нэмэгдүүлсэн харуул байрлуулжээ. Эргүүлийн алба 24цагаар ажиллаж байна. Байлдааны цагийн байдал хангах тухай Бээжингийн ардын засгийн газар, цэргийн командлалын газрын мэдээллийг Бээжингийн радио,телевизээр мэдээлсэн байна. <Бээжингийн оюутны бие даасан нийгэмлэг>. <Бээжингийн ажилчны бие даасан нийгэмлэг> гэдэг байгууллагуудыг даруй тараахыг нэгэн баримт бичигт шаарджээ. Эдгээр хууль бус байгууллага нийслэлд хувьсгалын эсэргүү үймээн өдөөн зохион байгуулсны нэлээд хариуцлагыг хүлээнэ гэж тэмдэглэсэн байна. Эмх замбараагүй байдалд оролцогчдыг илрүүлэх ажилд нь нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтан нарт тусламж үзүүлэхийг баримт бичиг хотын оршин суугчдад уриалжээ. Бээжин хотын засгийн газар хотын тээврийн ажлыг даруй хэвийн болгож, нийслэлд дэг журам хангах шаардлагыг хатуу биелүүлэхийг хотын оршин суугчдад бас уриалжээ. Үнэн сонин 1989. 06.11 №139 (17356) ЦЭРГИЙН НЭГ АНГИД ОЧИВ БЭЭЖИН. Зургадугаар сарын 10. (МОНЦАМЭ). ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн. БНХАУ-ын орлогч дарга Ван Жэнь нар байлдааны цагийн байдлыг хангах зорилт биелүүлж байгаа Хятадын ардын чөлөөлөх армийн нэг ангийн цэргийн албан хаагчидтай пүрэв гаригт уулзав. Ли Пэн, Ван Жэнь нар өгсөн тушаал, тавьсан зорилгуудыг биелүүлэх харуулсныг өндөр үнэлэв гэж <Жэньминь Жибао> сонинд бичжээ. Байлдааны цагийн байдлыг хэрэгжүүлж байгаа цэрэг дарга нарт Ли Пэн ХКН-ын Төв Хороо , БНХАУ-ЫН Төрийн Зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлээд тэд цаашид ч нийслэлд энх амгалан байдал, хэв журмыг хамгаалах тусын тулд мятаршгүй тэмцэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Ван Жэнь дайчдын өмнө үг хэлэхдээ , нам, засгийн газар, бүх хятадын ард түмэн та нар талархлаа илэрхийлж байна гэж мэдэгдэв. Хэдхэн цөөн хувьсгалын эсэргүү үймээн дэгдээгчдэд хойшид ч цохилт болно гэж найдаж байгаагаа тэр илэрхийллээ. Үнэн сонин 1989. 06.11 №139 (17356)
1257 БАЙДАЛ ХЭВИЙН БОЛЖ БАЙНА БЭЭЖИН.Зургадугаар сарын 13. Бээжин хотын үйлдвэрүүдийн ажил хэвийн болж байна. Хотод цэргийн эргүүлийг аажмаар цөөрүүлж байна. Гэхдээ тээврийн чухал зангилаа, гүүр, хотын төвд хүрдэг гудамжны уулзварыг орой үдшийн цагаар зэвсэгт цэргүүд хамгаалсан хэвээр байна. Бүх Хятад үйлдвэрчний эвлэлийн холбоо нийт орны ажилчин, албан хаагчдад хандаж уриалга гаргав. Эдийн засгийн хэвийн ажиллагааг сэргээж, үйлдвэрлэлийн үйл явцыг бусниулсан ажиллагааг таслан зогсоохыг тус холбоо уриалав. <Бие даасан үйлдвэрчний эвлэл гэгчийг байгуулахаар төлөвлөж байгаатай эвлэршгүй шийдэмгий тэмцэх хэрэгтэй. Тийм үйлдвэрчний эвлэл байгуулахыг оролдож буй этгээдүүд ажилчдыг ажил хаях, засгийн газрыг түлхэн унагахад өдөөн тухирч байгаа юм>гэж уриалгад тэмдэглэжээ. БНХАУ-д болж байгаа хэрэг явдлыг мэдээлэх талаар <Америкийн дуу хоолой> радио станцын баримталж буй байр суурийг <Бэйзил Жибао> сонинд өчигдөр хурц шүүмжлэв. Радио станц <бодитой байна> гэдгээр халхавчлан цуурхал, санаанаас зохиосон зүйл нэвтрүүлж байв. Олон нийтийн мэдээллийн албан ёсны хэрэгслийн тийм байр суурь <түүнд нэр хүнд авчрахгүй>гэж сонинд тэмдэглэжээ. Одоо ч гэсэн <Америкийн дуу хоолой> радио станц оюутны хотхонуудад хөл хорьж, Бээжингийн их сургуульд цагдаа нар олсон мэтээр нотлохыг оролдож гүтгэн гүжирдсээр байна. Америкийн радио станцын нэвтрүүлэг нь Бээжинд хувьсгалын эсэргүү үймээн дэгдээхэд дэм өгөхөд чиглэж байна гэж сонинд тэмдэглэжээ. Хувьсгалын эсэргүү үймээнийг бут ниргэх талаар нам, БНХАУ-ын засгийн газрын явуулсан ажиллагааг дэмжсэн тус орны янз бүрийн байгууллагын захидал, уриалгыг хэвлэлд нийтэлж байна. БЭЭЖИН. Зургадугаар сарын 13. (МОНЦАМЭ). Хятадын Синьхуа хороо мэдээлснээс үзвэл, нийгмийг аюулаас хамгаалах газар одоо Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын Яаманд хоргодож байгаа сансрын физикч Фан Лижи, түүний гэргий Ли Шусянь нарыг баривчлах захирамж гаргажээ. Баривчлах зөвшөөрлийг Бээжин хотын ардын прокурор баталжээ. Фан Лижи, Ли Шусянь нарыг саяхан болсон эмх замбараагүй явдлаас өмнө болон түүний үеэр хувьсгалын эсрэг суртал нэвтрүүлэг,өдөөн хатгах ажиллагаа үйлдэж байсан гэж буруутгаж байгаа ажээ. АНУ-ын элчин сайдын Яам Фан Лижи , Ли Шуслянь нарыг өмгөөлөлдөө авсан нь <БНХАУ-ын дотоод хэрэгт дур зоргоороо оролцсон хэрэг мөн> гэж эрс буруушааж байгаагаа Хятад улс зургадугаар сарын 8-нд мэдэгдсэн байна. Үнэн сонин 1989. 06.14 №141 (17358) Уриалав БЭЭЖИН. Зургадугаар сарын 14. (МОНЦАМЭ).БНХАУ-ын нам төрийн хэд хэдэн удирдагч цэргийн албан хаагчидтай уулзсан тухай өчигдөр Хятадын хэвлэлд мэдээлжээ.<<
1258 Нийслэлд нийгмийн хэв журам бүрэн сэргээхэд шинэ хувь нэмэр оруулах>> цэргүүдэд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн Цяо Ши ХКН-ын Төв Хорооны өмнөөс уриалав. БНХАУ-ын нийгмийг аюулаас хамгаалах Яамнаас гаргасан мэдэгдэлд <<хувьсгалын эсэргүү үймээнийг дарах, нийслэл болон нийт оронд эмх замбараагүй явдлыг тас цохиж нийгмийн хэв журмыг хамгаалах >> талаар тавьж буй зорилтын тухай өгүүлжээ. Хууль бус байгууллагууд, түүний дотор <<Бээжингийн иргэдийн өөрөө удирдах нэгдсэн холбоо>>,<< Нийслэлийн сэхээтний нэгдсэн холбоо>>,<< Бээжингийн олон нийтийн бүх давхаргын эх орончид үндсэн хуулийг хамгаалах хороо >> мэтийн байгууллагыг <<нэн даруй тараахаар >> албан ёсны баримт бичгүүдэд заажээ. Бээжинд <<Тэнгэрийн амгалангийн хаалга >> хэмээн төв талбайгаар дамжих тээврийн хөдөлгөөнийг сэргээв. Гэхдээ талбайд танк, явган цэргийн байлдааны машин байрласан хэвээр байна.Хотын гудамжинд цэргийн эргүүл үзэгдсээр байв. Үнэн сонин 1989. 06.14. №142 (17359) САЙД НАР УУЛЗЛАА БЕРЛИН. Зургадугаар сарын 14. (МОНЦАМЭ). Тодорхой бүлгийнхэн эсэргүүцэж байгаа ч өрсөлдөөнөөс намжмал байдал тийш хийх үйл явц эргэлт буцалтгүй болох ёстой. БНАГУ. Хятад хоёр олон улсын байдлыг эрүүлжүүлэхэд цаашид ч идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэж энд болсон уулзалтын үеэр БНАГУ-ын Гадаад явдлын Яамны сайд Иянь Цинчэнь нар мэдэгдлээ. Намжмал байдлыг эсэргүүцэгчид сүүлийн үед социализмын байдлыг тогтворгүй болгох гэж оролдсоныг тэд буруушаав. Стратегийн болон сансрын зэвсгийн тухай зөвлөлт-америкийн хэлэлцээг сэргээхийн чухлыг хоёр тал тэмдэглэв. Химийн зэвсгийг хориглож устгах тухай олон улсын конвенц боловсруулж байгуулах нь тулгамдсан чухал зүйл болохыг хоёр тал цохон заав. Варшавын гэрээний байгууллагад нэгдсэн улсууд энх тайвныг бэхжүүлэх, бүх улсад адил аюулгүй байдлыг хангах нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхээр зорин тэмцэж байгааг О. Фишер тэмдэглэв. НАТО-гийнхан <айлган сүрдүүлэх > номлол баримталж цөмийн болон ердийн зэвсгийг шинэчлэхийг шаардсан байгаа нь зэвсэг хураах хурдыг саатуулж байна. Энэ нь Европ дахь ердийн зэвсэгт хүчин, түүнчлэн итгэлцэл аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээний тухай Венийн хэлэлцээнд зургаан сарын дотор тодорхой үр дүнд хүрэх бодолтой байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч илэрхийлсэнтэй эрс харшиж байна гэж О.Фишео яриа. ХКН, БНХАУ-ын Засгийн газар улс орныхоо байдлыг хэвийн болгох, социализмыг цаашид бүтээн байгуулах талаар хүч чармайлт тавьж байгааг Цянь Цичэнь мэдээлэв. Сайд нар хоёр улс, хоёр ард түмний хоорондын ах дүүгийн харилцаа өндөр түвшинд байгааг тэмдэглээд түүнийг бүх талаар хөгжүүлэх алхмыг хэлэлцэв. БНАГУ, БНХАУ байгуулагдсаны 40 жилийн ойг удахгүй тэмдэглэх энэ үйл явцад шинэ шижим түлхэц өгнө гэж тэд тэмдэглэлээ. Үнэн сонин 1989. 06.15. №142 (17359)
1259 УРИАЛАВ БЭЭЖИН. Зургадугаар сарын 14. (МОНЦАМЭ). БНХАУ-ын нам, төрийн хэд хэдэн удирдагч цэргийн албан хаагчидтай уулзсан тухай өчигдөр Хятадын хэвлэлд мэдээлжээ.<Нийслэлд нийгмийн хэв журам бүрэн сэргээхэд шинэ хувь нэмэр оруулахыг>цэргүүдэд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн Цяо Ши ХКН-ын Төв Хорооны өмнөөс уриалав. БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах Яамнаас гаргасан мэдэгдэлд <хувьсгалын эсэргүү үймээнийг дарах нийслэл болон нийт оронд эмх замбараагүй явдлыг тас цохих, нийгмийн хэв журмыг хамгаалах>талаар тавьж буй зорилтын тухай өгүүлжээ. Хууль бус байгууллагууд , түүний дотор <Бээжингийн иргэдийн өөрөө удирдах нэгдсэн холбоо> ,<Нийслэлийн сэхээтний нэгдсэн холбоо>, <Бээжингийн олон нийтийн бүх давхаргын эх орончид үндсэн хуулийг хамгаалах хороо> мэтийн байгууллагыг <нэн даруй тараахаар >албан ёсны баримт бичгүүдэд заажээ. Бээжинд <Тэнгэрийн амгалангийн хаалга>хэмээх төв талбайгаар дамжих тээврийн хөдөлгөөнийг сэргээв. Гэхдээ талбайд танк, явган цэргийн байлдааны машин байрласан хэвээр байна. Хотын гудамжинд цэргийн эргүүл үзэгдсээр байна. Үнэн сонин 1989.06.15. №142 (17359) Хөх хот орохоор БНХАУ-ын Соёлын хорооны урилгаар язгуур урлагийн <Хуур магнай> нэгдлийн <Түмэн эх> чуулганыхан БНХАУ-ын өөртөө засах орон Өвөр Монголын нийслэл Хөх хотод зочлон тоглохоор өчигдөр Улаанбаатараас галт тэргээр явав. Өвөр Монголд хоёр долоо хоног болох ардын язгуур урлагийн тоглолтод тус чуулгын дуучин Ж.Ариунаа, хөгжимчин Д. Түвшинбаяр, Гомбо, Эрдэнэт хотын хөгжим бүжгийн хүрээлэнгийн гоцлон дуулагч Л.Чулуунчимэг оролцон эх орныхоо соёл, урлагаас сурталчлах юм. Үнэн сонин 1989.06.16. №143 (17360) Синьхуа хорооны мэдээ БЭЭЖИН. Зургадугаар сарын 16. (МОНЦАМЭ). Удтал завсарласны эцэст Бээжингийн гудамжаар гадаадын жуулчдын автобус зорчих болов. Хятадын Синьхуа хорооноос өчигдөр мэдээлснийг үзвэл , гадаадын зочид Бээжин болон тус орны жуулчлалын бусад томоохон төв Сиань, Шанхай, Гуанчжоу, Гуйлинь хотод саадгүй ирж болох ажээ. Эдгээр хотод нийгмийн хэв журам сэргэж, тээврийн хөдөлгөөн хэвийн болсон байна. Байлдааны цагийн байдал хангах цэргийн командлалтай саяхан уулзахдаа БНХАУын Цэргийн төв зөвлөлийн дарга Дэн Сяопиний хэлсэн программын чанартай үгийг Бээжин хотын янз бүрийн албан байгууллагын төлөөлөгчид хурал хийж судалж байна.
1260 Бээжинд байрласан Хятадын ардын чөлөөлөх армийн ангиудад албаны хүмүүс депутатууд очиж байгаа тухай радио телевизээр нэвтрүүлж, сонинд нийтэлж байна. Хотын хөл хөдөлгөөнтэй гудамжнуудад <Армиас суралъя>гэсэн зурагт хуудас бүхий автомашинууд зорчих болов. Хоёр сар гаруй үргэлжилсэн эмх замбараагүй байдлын уршгаар хотын аж ахуйд нэг тэрбум гаруй юаний хохирол учрав гэж Синьхуа хороо мэдээлэв. Үнэн сонин 1989.06.17. №144 (17361) Синьхуа хорооны мэдээ БЭЭЖИН. Зургадугаар сарын 16. (МОНЦАМЭ). Удтал завсарласны эцэст Бээжингийн гудамжаар гадаадын жуулчдын автобус зорчих болов. Хятадын Синьхуа хорооноос өчигдөр мэдээлснийг үзвэл, гадаадын зочид Бээжин болон бусад, томоохон төв Сцань, Шанхай, Гуанчжоу, Гуйлинь хотод саадгүй ирж болох ажээ. Эдгээр хотод нийгмийн хэв журам сэргэж, тээврийн хөдөлгөөн хэвийн болсон байна. Байлдааны цагийн байдал хангах цэргийн командлалтай саяхан уулзахдаа БНХАУын Цэргийн төв зөвлөлийн дарга Дэн Сяопиний хэлсэн программын чанартай үгийг Бээжин хотын янз бүрийн албан байгууллагын төлөөлөгчид хурал хийж судалж байна. Бээжинд байрласан Хятадын ардын чөлөөлөх армийн ангиудад албаны хүмүүс, депутатууд очиж байгаа тухай радио телевизээр нэвтрүүлж сонинд нийтэлж байна. Хотын хөл хөдөлгөөнтэй гудамжнуудад <<Армиас суралцъя>> гэсэн зурагт хуудас бүхий авто машинууд зорчих болов. Хоёр сар гаруй үргэлжилсэн эмх замбараагүй байдлын уршгаар хотын аж ахуйд нэг тэрбум гаруй юаний хохирол учрав гэж Синьхуа хороо мэдээлэв. Үнэн сонин 1989.06.17. №144 (17361) Байдал хэвийн болж байна БЭЭЖИН. Зургадугаар сарын 19. (МОНЦАМЭ). Хятадын нийслэл сүүлийн өдрүүдэд тайван байна. Нийтийн тээвэр, нам, төриын байгууллага, дэлгүүр хоршоо, зах зээл, мухлаг, зочид буудал, амрах газрууд хэвийн ажиллаж байгааг үүний өмнө мэдээлсэн билээ. Өчигдөр бээжингийнхэн нийслэлийн оршин суугчид амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай цэцэрлэгүүд рүү явав. Энд хятад хүүхдийн тоглох дуртай төхөөрөмж, тоглоомын өрөөнүүд дахин ажиллаж эхэллээ. Зах зээлийн газар хөл хөдөлгөөнтэй байна. Хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээт барааны нэр төрөл аажмаар нэмэгдэж байна. Бээжингийн орчны газраас мал, шувууны мах, хүнс, жимсний ногоо, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн тээвэрлэж ирэх ажил хэвийн болов. Хотын гол гол гудамж замын уулзварт цэргийн албан хаагчдын зэвсэгт отряд урьдын адил байрлаж байна. Бээжингийн төв талбай <<Тэнгэрийн амгалангийн хаалга>> талбай нам, улсын төв байгууллага, дипломатуудын хотхон, гадаадын төлөөлөгчдийн суудаг
1261 газрын ойролцоо цэргийн эргүүл байсан хэвээр байна. Шөнийн цагт авто машин, бичиг баримтыг шалгаж байна. БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дарга Дэн Сяопин Бээжинд байлдааны цагийн байдал хэрэгжүүлж байгаа цэргийн командлалынхантай энэ оны 6сарын 9-нд хэлсэн үг төвийн болон Бээжингийн радио, телевизийн мэдээний үндсэн сэдэв болж байна. Саяхан Бээжинд гарсан хувьсгалын эсэргүү үймээнд идэвхтэй оролцсон найман хүнд цаазаар авах ял ноогдуулав. Бээжингийн ардын шүүхээс ийнхүү яллажээ. Тээр найман хүн цэргийн тээврийн хэрэгслийг шатааж, Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг, дарга нарыг зодож, цэргийн хэрэгслээс дээрэмдсэний учир шийтгэгджээ. Тэдний дотор ажилчин, тариачин, ажилгүй хүмүүс байна. Зарим нь урьд ч эрүүгийн хариуцлагад татагдаж гянданд хоригдож байжээ. Хятадын нийслэлийн хэд хэдэн районд байлдааны цагийн байдал хэрэгжүүлж байгаа Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн командлалын мэдээнээс үзвэл, Сижимэнь раойнд эргүүл хийж явсан хэсэг байлдагчийг урьд шөнө зэвсэглэсэн 2 дээрэмчин буудаж, нэг цэргийг шархдуулжээ. Гэмт этгээдүүдийг удалгүй баривчилж, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлсэн байна. Үнэн сонин. 1989.06.20. №146 (17363) ХКН-ын төв хорооны IV бүгд хурал БЭЭЖИН. Зургадугаар сарын 26. (МОНЦАМЭ). Зургадугаар сарын 23-24-нд Бээжинд болсон ХКН-ын 13 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлаас Зян Зэминийг ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов. Хятадын Коммунист Намын дээд удирдлагад дараахь өөрчлөлт хийснийг Синьхуа хорооны сонсгол мэдээнд мэдээлжээ. Үүнд: Жао Зыяныг ХКН дахь удирдах бүх тушаалаас чөлөөлөв. Зян Зэминь , Сун Пин , Ли Жуйхуань нарыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүнээр сонгов. Ли Жуйхуань, Дин Гуаньгэнь нар ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга гарын газрын гишүүн болов. Ху Цилийг ХКН-ын Төв Хорооны Удс төрийн Товчооны байнгын хороо, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдүүнээс гаргав. ХКН-ын XIII дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурлын албан мэдээг Синьхуа хороо товчлон тараав. Бүгд хурал <Намын эсрэг, социализмын эсрэг эмх замбараагүй явдлын үеэр нөхөр Жао Зыяны гаргасан алдааны тухай > илтгэлийг хэлэлцэж батлав. Энэ илтгэлийг ХКН-ын Төв Хорооны гишүүн Ли Пэн тавьжээ. Эдийн засгийн байгуулалтад хүчээ төвлөрүүлж үндсэн чиг шугам, дөрвөн үндсэн зарчмыг баримталсан хэвээр байх бодлогод , шинэтгэл хийх, гадаадад нээлттэй байх бодлогод үнэнч байх нь залгамж шинжтэйг бүгд хурлын албан мэдээнд онцлон
1262 тэмдэглэжээ. Бүгд хурал Хятад улсын энх тайванч, бие даасан гадаад бодлого хувиршгүйг нотлов. <БНХАУ энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр бусад оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, энх тайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулсан байх болно> гэж албан мэдээнд тэмдэглэжээ. Албан мэдээнд саяын бүгд хурлыг <намын түүхэн хөгжилд маш чухал хурал> боллоо гэж тодорхойлов. Бүгд хурал <ХКН-ын Төв Хороог хүрээлэн нягтарч, аливаа бэрхшээлийг гэтлэн давах, социалист шинэчлэл , шинэтгэл хийх үйл хэргийг хөгжүүлэх, гадаадад нээлттэй байх замаар Хятад улсыг урагшлуулахын тулд шаргуу хөдөлмөрлөхийг нам, ард түмэнд уриалав > гэж албан мэдээнд онцлон тэмдэглэжээ. ХКН-ын Төв Хорооны шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь 1926 онд Зян су мужийн Янжоу хотод төржээ. 1946оны дөрөвдүгээр сард ХКН-д гишүүнээр элсч, хувьсгалт ажилд оролцох болжээ. 1947 онд Шанхай хотын политехникийн <Зяонтун> дээд сургуулийн цахилгаан техникийн факультетыг төгссөн байна. 1949 оноос Шанхайд эдийн засгийн ажил хийв. 1955 онд Москва хот дахь автомашины <ЗиС> үйлдвэрт дадлага хийхээр очжээ. 1956 онд Хятадад буцаж ирсний дараа Чанчунь дахь автомашины нэгдүгээр үйлдвэрийн ерөнхий цахилгаанчны орлогч , эрчим хүчний үйлдвэрийн захирал, дараа нь БНХАУ-ын Машины үйлдвэрийн нэгдүгээр Яамны дэргэдэх Шанхай хотын цахилгаан аппарат хэрэгслийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирлаар ажиллаж байв. Хожим нь БНХАУ-ын Машины үйлдвэрийн нэгдүгээр Яамны дэргэдэх Уханийн дулааны техникийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, намын хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, Машины үйлдвэрийн нэгдүгээр Яамны гадаад хэрэг эрхэлсэн газрын дарга байна. 1980 оноос Импорт, экспортын хэрэг эрхлэх улсын хорооны орлогч дарга, Гадаад хөрөнгө оруулалтын газрын хэрэг эрхлэх улсын хорооны орлогч дарга , нарийн бичгийн дарга нарын газрын даргыг хавсрал ажиллаж байв. 1982 оноос Цахим аж үйлдвэрийн Яамны сайд, удирдах намын бүлгийн нарийн бичгийн дарга, 1985 оноос Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Шанхай хотын дарга байв. Зян Зэминь ХКН-ын 12 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны гишүүнээр сонгогдож , ХКН-ын 13 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны анхдугаар бүгд хурлаас ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогджээ. Үнэн сонин 1989.06.27. №152 (17369) Шинжлэл ухаан, техникийн өдрүүд БЭЭЖИН. Зургадугаар сарын 29. (МОНЦАМЭ). Хятадын амтат жимс, ардын гар урлалын бүтээлүүд, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн , машины үйлдвэр болон цахилгаан техникийн өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг Зөвлөлт Холбоот Улсад явуулахаар БНХАУ-ын гадаад худалдааны пүүсүүд бэлтгэж байна. Эдгээр үзмэрийг
1263 Москвад долдугаар сарын 12-нд нээгдэх Хятадын шинжлэх ухаан, техникийн өдрүүдийн хүрээнд гаргах үзэсгэлэнт үзэгчид үзнэ гэж Синьхуа хороо мэдээлэв. Хятадын шинжлэх ухаан , техникийн өдрүүдийн арга хэмжээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөл дэргэдэх төвийн яам, хороод төдийгүй, бас ЗСБНХУ-тай хил залгаа муж, районы, тэрчлэн Бээжин Тяньзин , Шанхай , Шэньжэний төлөөлөгчид оролцоно. Үнэн сонин 1989. 07.05. №155 (17372) Хуулийн төсөл БЭЭЖИН. Долдугаар сарын 4. (МОНЦАМЭ),Бээжинд болж байгаа Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын долоо дахь сонгуулийн байнгын хорооны хуралдаанд оролцогчид<Хурал, гудамжны жагсаалын тухай БНХАУ-ын хуулийн> төслийг сонсов. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах Яамны сайд Ван Фан хэлэхдээ, энэхүү баримт бичгийг боловсруулсан нь <улс орны үндсэн хуулийн дагуу ард түмний жагсах эрх, эрх чөлөөг хангахын нэгэн адил, нийгмийн хэв журам, тогтвортой байдлыг хамгаалах > зорилготой юм гэж онцлон тэмдэглэв. Хуулийн төсөл нь <үндсэн хуулийг чанд хэрэгжүүлэх, социалист ардчилал, хууль тогтоомжийг хөгжүүлэх шаардлагад нийцэж байна> гэж тэр хэлэв. Иргэдийг улсын чухал албан газар, цэргийн объект, нисэх онгоцны буудал, боомт, галт тэрэгний буудал, гадаадын зочдын өргөө, Хятадад суугаа гадаад орнуудын элчин сайдын яам, консулын газар, бусад дипломат төлөөлөгчийн газрын ойролцоох районд хурал, гудамжны жагсаал хийхийг хориглож байна гэж төсөлд өгүүлжээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн энэ хуулийн төслийг хэлэлцэх тухай саналыг өнөөдөр БХАТИХ-ын байнгын хорооны хуралдаанд оруулав гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Үнэн сонин.1989.07.05 №159 (17376) ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ БЭЭЖИН. Долдугаар сарын 4. (МОНЦАМЭ), Хятад улс БНМАУ-тай шинжлэх ухаан, техникийн хамтын үйл ажиллагаа хөгжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн гишүүн, БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн хэрэг эрхлэх улсын хорооны дарга Сун Зянь мэдэгджээ. Синьхуа хороо уламжилсныг үзвэл тэр хоёр орны хамтын ажиллагааг 1989, 1990 онд хөгжүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээр Бээжинд ирсэн БНМАУ-ын Шинжлэх ухаан техник, дээд боловсролын улсын хорооны орлогч дарга Г. Цэдэндамба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. Энэ бол Хятад, Монголын хоорондох шинжлэх ухаан, техникийн хэлхээ холбоо сэргээснээс хойш Хятадад БНМАУ-ын төлөөлөгчдийн хийж буй анхны айлчлал юм гэж Синьхуа хорооны мэдээнд онцлон тэмдэглэжээ. Үнэн сонин.1989.07.12 №165 (17382) ДАЙЛЛАГА ХИЙВ
1264 БЭЭЖИН. Долдугаар сарын 11. (МОНЦАМЭ), Гадаад орнуудтай найрамдах Хятадын ардын нийгэмлэг, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэг Монголын ардын хувьсгалын 68 жилийн ойг тохиолдуулан дайллага хийв. Дайллагад Хятадад суугаа БНМАУ-ын дипломат төлөөлөгчид уригдан оролцлоо. Хоёр орны найрсаг харилцаа тасралтгүй хөгжихийн ерөөлийг хоёр тал хүсэн ерөөв. Үнэн сонин.1989.07.12 №165 (17382) Алсаас бичигчийн туузаас БЭЭЖИН. Долдугаар сарын 12 (МОНЦАМЭ) Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нэг гацаанд аадар бороо орж, хөрс гулссаны улмаас наад зах нь 14 хүн амь үрэгдэв. Тус мужийн өөр нэг нутагт үер болж, 70 гаруй хүн амь үрэгдлээ гэж Синьхуа хороо мэдээлэв. Үнэн сонин 1989. 07.13. №166 (17383) <ТОРГОНЫ ЗАМЫГ> ХАМТРАН ЭЗЭМШИХ ТУХАЙ БЭЭЖИН. Долдугаар сарын 18 , (МОНЦАМЭ), Энд албан ёсоор эхэлсэн зөвлөлт, хятадын төмөр замчдын төлөөлөгчдийн хэлэлцээг <торгоны замыг> хамтран эзэмших тухай практик асуудалд зориулж байна. Энэ замыг эзэмших тухай М. С. Горбачев саяхан БНХАуд айлчлах үеэр ярьсан юм. Хэлэлцээн дээр тус хоёр орны ган замыг Зөвлөлт Казахстаны хилийн Дружба гарц- Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алашанькоугийн орчмоор холбох асуудал хэлэлцэж байна. Энэ нь 1992 оны дундуур гэхэд Бээжин-Өрөмч-АлматаМосквагийн хооронд төмөр замын шууд харилцаа нээх боломж олгоно. Манай эртний,II зуунаас эхлэн торгоны худалдаачдын жингийн цуваа Хятадаас Дундад Азийн Мерв, самарканд хотоор дамжин Дерс, Итали, Франц, Испани руу явж байсан нь хүн төрөлхтний түүхэнд анх дорнод, өрнөдийн хооронд дэлхийн эдийн засгийн харилцаа тогтоосон хэрэг байлаа. Санай харилцан холбоотой , харилцан шүтэлцээтэй дэлхийд Өрөмч-Алма-Атын төмөр замын харилцаа нээх нь Хятад, Зөвлөлт холбоот Улсын нутгаар дамжуулан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг Өрнөд Европ, Ойрх Дорнодтой төмөр замаар холбоно гэсэн үг. Үнэн сонин 1989.07.19. №171 (17388) Үерийн уршиг БЭЭЖИН. Долдугаар сарын 19, (МОНЦАМЭ), Хятадад сүүлийн 45 хоногийн дотор их бороо орж үер болсны уршгаар 1360 хүн амь үрэгдэв. Синьхуа хорооны мэдээлснийг үзвэл, БНХАУ-ын 13 муж, өөртөө засах орон үерт нэрвэгджээ. Тус орны янз бүрийн нутагт үерийн ус 370 мянган байшин, усан техникийн олон барилга байгууламжийг алдсан байна. Хятадын баруун өмнөд нутгийн хамгийн олон хүнтэй Сычуань мужид онцгой их хохирол учруулжээ. Энэ мужид 1,5 сая га орчим тариалангийн талбай усанд автаж, 650 мянган тонн үр тариа алджээ. Сычуаний зүүн нутгийн 53 хошуунд 800 гаруй хүн амь үрэгдэж, 5500
1265 оршин суугч бэртсэн байна. Газрын хөрс гулссаны уршгаар 200 гаруй хүн амьдаараа дарагджээ. Үнэн сонин 1989. 07.20. №172 (17389) Мэдлэгт дусал нэмэр Хятадын хөх мөрөн мужид нисэх онгоцны тусламжтайгаар тусгай шингэн шүрших, сум дэлбэлэх замаар зохиомлоор бороожуулсны ачаар 13 сая му гаруй талбайн (15 му нэг га-тай тэнцэнэ) ган гачгийг нэлээд тайлжээ. Өнгөрсөн хавар тус мужийн 30 сая му талбайг хамарсан их ган гачиг болсон юм. Муйхуа, Сунхуазян, Цицихар зэрэг үр тарианы гол нутаг районыг 38 удаа ийнхүү бороожуулав. Зохиомлоор бороожуулсны тоогоор гурваас таван миллиметр, зарим районд 12-16 миллиметрийн тунадас буусан байна. Үнэн сонин 1989. 07.20. №172 (17389) Алсаас бичигчийн туузаас БЭЭЖИН. Долдугаар сарын 25 (МОНЦАМЭ) Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн өчигдөр спортын <<Шоуду>> ордонд нээгдлээ гэж Синьхуа агентлаг уламжлав. Хоёр жилд нэг удаа бодог энэ тэмцээнд Ирак, Таиланд, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНМАУ, БНАСАУ, Филиппин, Балба, Шри-Ланка, Сири, Япон, Хятад, Пакистаны тамирчид оролцож байна. Үнэн сонин 1989. 07.26. №177 (17394) ЗЯН ЗЭМИНЬ ҮГ ХЭЛЭВ. БЭЭЖИН. Долдугаар сарын 29, (МОНЦАМЭ), <Бид ёс бус илрэлийн эсрэг шийдвэртэй тэмцэж байна. Одоо бүхий л аргаар хээл хахуулийг эцэс болгохыг чармайж байна.> гэж ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь хариулахдаа, Хятад улс шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй байх бодлого баримталсаар байна гэж тэмдэглэв. Гадаадын тэргүүний эдийн засгийг шинжлэх ухааны үүднээс удирдах туршлагыг хэрэгдэх явцад <хөрөнгөтний зарим ёс бус зүйл ч нэвтэрч болох юм. > Үнэхээр ч хятадад ёс бус явдлын үзэгдэл гарч байна Гэхдээ <нийт нийгмийн үзэл бодлын үүднээс авч үзвэл нмын гишүүн , удирдах ажилтнуудын дийлэнх олонх нь сайн хүмүүс юм> гэж тэр тэмдэглэв гэж <Жэньминь жибао> сонинд бичжээ. Сөрөг үзэгдлийг эсэргүүцэхдээ улс төрийн салбарт үндсэн дөрвөн зарчмыг хамгаалж гэгээрлийн ажлыг хүчтэй болгон хууль ёсыг бэхжүүлэх хэрэгтэй. Эдийн засагт хээл хахууль авч өгөхөд хүргэж буй голомтуудыг арилгаж, бараа гүйлгээний хүрээнд албан пүүсийн үйл ажиллагаанд хууль дүрмийн үндсэн дээр дэг журам зөрчиж буй хувийн өмчтнүүдийн үйл ажиллагаанд хууль дүрмийн үндсэн дээр дэг журам тогтоох хэрэгтэй гэж хятадын коммунистуудын удирдагч хэлэв. Зян Зэминь хуваарилалтын асуудлын тухай ярихдаа, <том тогооны > зарчмаар тэгшитгэх явдлын эсрэг бид тэмцэж байна. Гэхдээ бид хятадын ажилчин, сэхээтнүүдийн
1266 идэвхийг өрнүүлэхийн тулд шударга бус хуваарилалтын асуудлыг хатуу шийдвэрлэх болно гэж онцлон тэмдэглэв. Үнэн сонин.1989.07.30 № 181 (17398) БНХАУ-д айлчлав БЭЭЖИН. Аравдугаар сарын 19. (МОНЦАМЭ). ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Холбооны Зөвлөлийн дарга Лев Толкунов тэргүүтэй ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчид БНХАУ-д албан ёсоор айлчилж дуусав. Төлөөлөгчдийг ХКН-ын Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Пэн Жэнь хүлээн авч уулзав. Уулзалт яриа ажил хэрэгч, дотно байдалд болов. Сүүлийн үед зөвлөлт-хятадын харилцаа хөгжил байгаад сэтгэл ханамжгүй байгаагаа хоёр тал илэрхийлэв. ЗСБНХУ, БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын хоорондын хэлхээ холбоог сэргээж тогтоох нь чухал байгааг хоёр тал тэмдэглээд, уг харилцааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Зөвлөлтийн төлөөлөгчдийг Гуанжоу, Ханжоу, Шанхай, Бээжин хотод дотно угтав. Эдгээр хотын удирдагч, ардын хурлын депутатуудтай уулзах явцад зөвлөлтийн тал ч, хятадын тал ч тус хоёр орны засаг төрийн орон нутгийн байгууллагуудын шугамаар хэлхээ холбоогоо сэргээн, хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэсэн байна. ЗСБНХУ-ын Элчин сайдын Яаманд болсон дайллага дээр Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын (БХАТИХ) байнгын хорооны орлогч дарга Пэн Чуи үг хэлэхдээ, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн айлчлалт тус хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг цаашид бэхжүүлэх үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Зөвлөлтийн төлөөлөгчдийг хятадын ард түмэн зөвлөлтийн ард түмэнд найрсгаар ханддаг сэтгэлээр газар сайгүй угтав гэж Лев Толкунов мэдэгдээд, зөвлөлтийн төлөөлөгчдийг хүндэтгэн зочилсон явдалд БХАТИХ-д талархаж байгаагаа илэрхийллээ. Үнэн сонин. 1989.08.02 №183 (17400) Вьетнамын ард түмний үнэнч хүү Олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, цогтой хувьсгалч тууштай интериационалч Хо Ши Миний мэндэлсний 95 насны ойг Монголын ард түмэн, коммунистууд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Вьетнамд ардын ардчилсан хувьсгалыг хэрэгжүүлэх, Зүүн өмнөд Азид ажилчин, тариачны анхны улс байгуулах, компериалист түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх, эх орноо нэгтгэх, социализм байгуулахын төлөө Вьетнамын Коммунист нам, вьетнамын ард түмний олон арван жилийн шургуу тэмцлийг удирдах их үйл хэрэгт Хо Ши Мин бүхий л амьдралаа зориулсан юм. Хо Ши Мин, Вьетнам орон францын колоничлогчдын дарлалд нухлагдаж байсан хүнд хэцүү үед төрж өссөн учраас эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг тэмцэн олох арга замыг идэр залуу наснаасаа эрэн сүвэгчилж, бусад орон эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн
1267 тэмцэж байгааг үнэхээр Европ, Ази, Латин Америкийн олон орноор аялж, хувьсгалт тэмцэлд оролцож байлаа. Тэр, Октябрийн социалист хувьсгалын ялалтыг талархан угтахдаа марксизмленинизмийг дорно дахины улс түмний зорилттой холбон судлахад онцгой анхаарсан юм. Хо Ши Мин хожим <<Ленинизмд хүрсэн миний зам>> гэдэг номондоо <<Марксистленинист онолыг хувьсгалд практиктай холбон судалж байхдаа би социализм, коммунизм л даян дэлхийн дарлагдсан ард түмэн, хөдөлмөрчдийг боолчлолын талхинаас чөлөөлж чадах алхмаар ойлгосон юм>> гэж бичжээ. Тэр марксизм- ленинизмийн үзэл санааг шимтэн судалж байхдаа ленинээр бахархаж түүнтэй уулзахыг эрмэлзэж, үндэслэн байгуулж, тус намаас улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын хувьсгалыг ялуулах, БНАВУд социализм байгуулах үйл хэргийг удирдахад үлэмжийн их хувь нэмэр оруулсан билээ. Хо Ши Мин БНАВУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Вьетнамын Хөдөлмөрчдийн Намын даргын хувьд эсэргүүцлийн хөдөлгөөнийг толгойлж, францын колоничлогчдын ялагдлыг бүрэн хүлээлгэж, 1954 онд Женевийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд дараа нь америкийн түрэмгийлэгчдийн эсрэг Вьетнамын ард түмний баатарлаг тэмцлийг удирдаж байв. Вьетнамын үндэсний ардчилсан хувьсгалыг социалист хувьсгал болгон хөгжүүлэх зорилтыг интериационалын эрх ашигтай нягт хослон шийдвэрлэхийн төлөө тэмцэхдээ Хо Ши Мин коммунист намын роль улам өсөн нэмэгдэх ёстойг онцлон анхаарч байв. Хо Ши Мин олон улсын коммунист хөдөлгөөнийг марксизм-ленинизм, пролетарийн интериационализмын зарчмын үндсэн дээр улам нягтруулахад хүч чармайлт гаргах, ВКНын төлөөлөгчдийг тэргүүлж, 1957, 1960 онд Москва хотноо болсон коммунист, ажилчны намуудын олон улсын зөвөлгөөнд оролцож байсан бөгөөд ах дүү коммунист, ажилчны намуудтай тогтоосон ВКН-ын интериационалч холбоо, эв нэгдлийг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ. Тэр Зөвлөлт Холбоот Улс болон ах дүү социалист бусад орнуудтай БНАВУ-аас найрамдалт харилцаа тогтоон хөгжүүлэх, социалист хамтын нөхөрлөлийн болон хувьсгалт бусад хүчний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө цуцалтгүй хүч чармайлт тавьсан юм. Эрх чөлөө, социализм, энх тайвны төлөө мятаршгүй тэмцэгч Хо Ши Минийг монголын ард түмэн сайн мэддэг билээ. Хо Ши Минийг монголын ард түмэн сайн мэддэг билээ. Хо Ши Мин монгол, вьетнамын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Тэр 1955 онд БНМАУ-д айлчлахдаа <<Вьетнамаас хятадаар дамжин Монголд ирэх зам урт боловч, манай хоёр орон нэгэн зорилго, энх тайвныг хамгаалан, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдралыг зохиох гэсэн нэгэн хүслээр гагнагдсан юм. Манай хоёр орны нөхөрлөл, хамтын ажиллагаа Ази болон даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд хувь нэмэр болж, өдрөөс өдөрт улам хөгжинө гэдэгт бид итгэл төгс байна>> гэж мэдэгдсэн билээ. МАХН, монголын ард түмэн манай хоёр нам, улс орны хооронд хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэхэд болон хувьсгалт хүчний эв нэгдлийг бэхжүүлэх, даян дэлхийд бат бэх энх тайван тогтоохын төлөө тэмцэлд Хо Ши Миний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлдэг билээ. Үнэн сонин. 1989.08.02 №183 (17400)
1268 Төвөөс эхлэх ёстой БЭЭЖИН. Наймдугаар сарын 1. (МОНЦАМЭ). Хятадын төвийн байгууллагууд авилгач явдалтай хийх тэмцлийг удирдах шийдвэр төгс байгааг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн илэрхийлэв. Тэр францын “Нувель дө Еурепо” сонины эзэн Ян Юнзюйтэй ярилцахдаа авилгач явдлыг арилгах талаар саяхан ХКН-ын Төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайшаасан зорилтыг биелүүлэх ажил төвөөс эхлэх ёстой гэж цохон заав. Орон нутгийн бүх эрх баригчид, байгууллагууд төвийн эрх баригчдын баталсан шийдвэрийн дагуу хээл хахууль авдаггүй шударга удирдлагатай болох талаар тодорхой арга хэмжээ боловсруулах ёстой гэж тар хэллээ. Ли Пэн БНХАУ-ын улс төрийн дотоод байдлын талаар ярихдаа, байдал тогтвортой байна гэж хэлээд Бээжингийн хэд хэдэн районд байлдааны цагийн байдал тогтоосон хэвээр байгаа нь тогтвортой байдлыг цаашид бататгах зорилготой юм. Байлдааны цагийн байдал нь нийгмийн хэв журам барьж байхад тус хүргэнэ гэж онцлон тэмдэглэв. БНХАУ-ын эсрэг өөрсдийн авсан хориг арга хэмжээнээс татгалзах урьдчилсан болзол болгож байлдааны цагийн байдлыг цуцлахыг шаардсан өрнөдийн зарим орны засгийн газрын байр суурийг “хятадын дотоод хэрэгт оролцсон хэрэг” гэж Ли Пэн хэллээ. Саяхан хувьсгалын эсэргүү үймээнийг дарсан үеийн туршлага сургамжийг БНХАУын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нэгтгэн дүгнэхдээ, эмх замбараагүй байдал гарахад хүргэсэн хүчин зүйлийг үндсээр нь арилгахын тулд үзэл суртал, улс төрийн ажлыг идэвхжүүлэх, социалист ардчилал, хууль ёс тогтоох ажлыг хурдасгах дөрвөн үндсэн зарчмыг бат тууштай баримтлах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Хойшид эмх замбараагүй явдал, түүнтэй төсөөтэй будилаан гарвал засгийн газар цаг алдалгүй эрс шийдэмгий таслан зогсоох ёстой. Энэ дүгнэлт нь бидний олж авсан чухал сургамж юм гэж хятадын удирдагч онцлон тэмдэглэлээ. Үнэн сонин. 1989.08.02 №183 (17400) Халагдсан цэргүүдийн тухай БЭЭЖИН. Наймдугаар сарын 7. (МОНЦАМЭ). Хятадын армиас халагдсан сая цэргийн албан хаагчид ажил олгох гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж дууссан тухай энд зарлав. 1985 оноос Хятадын үндэсний чөлөөлөх армийн тоог хорогдуулсантай холбогдуулан халагдсан цэргүүдэд ажил олгохтой холбоотой хэд хэдэн арга хэмжээ боловсруулах шаардлагатай болсон юм гэж БНХАУ-ын Иргэний захиргааны Яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэ он гарсаар сүүлчийн 16 мянган цэрэг, офицерыг сууц, ажлаар хангах асуудлыг шийдвэрлэлээ. Бэлтгэлээр халагдсан бүх хүний 40 орчим хувь нь байлдагч , бусад нь офицерууд байна. Хөдөөгийн оршин суугчдын тухайд гэвэл, тэд армид алба хаахаар ирсэн тэр нутагтаа буцаж байна. Орон нутгийн байгууллага, иргэний захиргааны газрууд тэдэнд ажил олгох, ахуйн янд бүрийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээж байна. Хятадын ардын
1269 чөлөөлөх армид алба хааж байхдаа тахир дутуу болсон хүмүүст насаар нь эд агуурсын тусламж үзүүлнэ гэж тэр хэлэв. Зэвсэгт хүчинд мэргэшлийн бэлтгэлийн системийг үндсээр нь өөрчлөх талаар хүч чармайлт тавилаа. Хятадын ардын чөлөөлөх армид алба хааж байгаа хүнд цэргийн болон иргэний салбарын аль алинд нь хэрэгтэй мэдлэг, дадал дүй олгоход энэ системийн зорилт оршиж байна. БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга Дэн Сяопиний дэвшүүлсэн энэ үзэл санааг практикт хэрэгжүүлснээр 2.6 сая цэргийн албан хаагчид техникийн янз бүрийн мэргэжил олж авах боломж олголоо гэж <Чайни дейли> сонинд бичжээ. Үнэн сонины 1989.08.08 №215 (17432) СУУРЬ СУДАЛГААНЫ АСУУДЛААР БЭЭЖИН. Наймдугаар сарын 9, (МОНЦАМЭ), Сүүлийн жилүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсад шижлэх ухаан-техникийн судалгааг өөрчлөн байгуулах талаар тавьсан хүч чармайлт үндсэндээ амжилттай болов. Хятад улс энэ салбарт туршлага хуримтлуулж зорилгоор тууштай хүч чармайлт тавих чолно гэж энд өчигдөр БНАСАУ-ын шинжлэх ухаан-техникийн хорооны дарга Ли Жа Бак тэргүүтэй БНАСАУ-ын шинжлэх ухаантехникийн ажилтнуудын засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн мэдэгдэв. Хэдийгээр суурь судалгаа эдийн засгийн үр дүн даруй өгөхгүй боловч лс үндэстний шинжлэх ухаан- техникийн хөгжлийн баазыг төлөвшүүлэхэд тус дөхөм болж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй. Түүний сацуу шинэчлэлийн үйлсэд шууд үйлчлэх хавсарга судалгаа анхаарлын төвд байх ёстой гэж Хятадын засгийн газрын тэргүүн Ли Пэн цохон тэмдэглэлээ. Үнэн сонин.1989.08.10 №190 (17407) ШИНЭТГЭЛИЙН БОДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ БЭЭЖИН. Наймдугаар сарын 8. (МОНЦАМЭ), Шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй байх бодлогоо үргэлжлүүлэхийн чухлыг ХКН-ын удирдагч наймдугаар сарын 2- 6нд Шанхай хотоор шалган зааварлах аялал хийхдээ, Шанхай хотынхон хөрөнгөтний либералчлалыг эсэргүүцэн тэмцэлд нэгдэж, шинэтгэл хийх, Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх бодлогыг сайтар хэрэгжүүлж, тус бүгд найрамдах улсын эдийн засгийн байгуулалтад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Аж үйлдвэр, эдийн засгийн томоохон төв, тус орны олон улсын чухал боомт Шанхай хот шинэтгэл, нээлттэй байх бодлогод хүргэх үйлсэд шилдэг үр дүн гаргах ёстой гэж тэр хэллээ. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга ажилчид, ойролцоох тосгоны тариачид, сэхээтний төлөөлөгчид, нам, улсын ажилтнууд, Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүд, ангийн захирагч нартай уулзаж ярилцахдаа, нээлттэй байх бодлогыг үйл явцад Хятадыг шинэчлэх үйл хэрэгт тус болох гадаадын тэргүүний технологи, удирдлагын туршлагыг зээлдэн авах шаардлагатай байгааг цохон заав. Үнэн сонин 1989.08.17. №196 (17413)
1270 БАЯР ЁСЛОЛЫН ТУХАЙ БЭЭЖИН. Наймдугаар сарын 18. (МОНЦАМЭ), БНХАУ байгуулагдсаны 40 жилийн ойн баярын өдөр—аравдугаар сарын 1-нд цэргийн парад, хөдөлмөрчдийн жагсаал хийхгүй байхаар шийдвэрлэв гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Бээжингийн ардын засгийн газрын дарга Чэнь Ситун мэдээлэв. Болох баярын ажиллагаа цэцэрлэг, цэнгэлдэх хүрээлэн, театруудад төвлөрч тэнд соёл олон түмний янз бүрийн ажил зохиогдож театрчилсан тоглолт, урлагийн мастеруудын концерт болно. Үнэн сонин. 1989.08.19. №198 (17415) Хөнгөлөлтийг хүчингүй болгов БЭЭЖИН. Наймдугаар сарын 18. (МОНЦАМЭ). Бээжин хотын хүнсний хангамжийн удирдах газар нам, засгийн аппаратын удирдах ажилтнуудыг \тусгай бараагаар\ үлчилхээ болив гэж нийслэлийн \Бэйэин жибао\ сонинд мэдээлжээ. Дээд тушаалын албаны хүмүүсийн эдэлдэг хэд хэдэн өрх дарх, хөнгөлөлтийг хүчингүй болгох тухай ХКН-ын Төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн салхны шийдвэрлэлийн дагуу ийм арга хэмжээ авсан юм гэж тус сонинд бичжээ. Үүний зэрэгцээ нам, төрийн удирдагчдын унадаг гадаадын дээд зэргийн гоё чамин хөнгөн тэргийг эх орны үйлдвэрийн тэргээр сольж байна гэж сонинд тэмдэглэжээ. Үнэн сонин. 1989.08.19. №198 (17415) Намын байгуулалтыг бэхжүүлэх зорилт БЭЭЖИН. Наймдугаар сарын 24. (МОНЦЭМА) Намын зохион байгуулалтыг бүх талаар бэхжүүлэх эь шинэтгэл хийх, нээлттэй байх бодлого баримтлах,и Хятадад социалист шиэнэчлэл хэрэгжүүлэх найдвартай баталгаа мөн гэж ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь онцлон тэмдэглэв. Тэр ХКН-ын хороодын зохион байгуулалтын хэлтсийн ажилтнуудын бүх Хятадын зөвлөгөөнд оролцогчдын өмнө үг хэлэхдээ, намын байгуулалтыг бэхжүүлэх нь янз бүрийн шатны намын хороодын нэг гол зорилт болж байна гэж онцлон тэмдэглэлээ. Одоо намын эгнээнд бий болсон байдлыг зөв үнэлж цэгнэх хэрэгтэй. ХКН 48 сая гишүүн, анхан шатны гурван сая шахам байгууллагатай байна. Энэ оны хавар, зун Бээжинд эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, хувьсгалын эсэргүү үймээнийг дарсан нь нам аливаа дайсагнагч автахгүй гэдгийг гэрчилж байна гэж тэр хэллээ. ХКН-ын олонх гишүүн, байгууллага намч байр суурин дээр баттай зогсож байгааг Зян Зэминь тэмдэглэв. Гэхдээ намын дотоодод ноцтой асуудал цөөнгүй байгааг нийслэлд болсон хэрэг явдал тодорхой харууллаа. Намын байдлыг задлан шинжлэхдээ социализмыг тайвнаар төрөл арилжуулахыг санаархаж байгаа олон улсын дайсагнагч хүчнээс намд үзүүлж буй тэр нөлөөг дутуу үнэлж болохгүй, “хөрөнгөтний либералчлалаас” намын байгуулалтад учруулсан хохирлыг дуьуу үнэлж болохгүй гэж мэдэгдэв.
1271 Дараа нь ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн үг хэлж, Жао Зыян эмх замбараагүй байдлыг дэмжих, намыг хагалан бутаргах шинжтэй алдаа гаргасан төдийнгүй, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намыг өөрчлөн байгуулж, намын удирдлагыг сулруулан, хэрэг дээрээ зайлуулахыг уриалж байлаа. Энэ бүхэн намын байгуулалтад нэн ноцтой нөлөөлсөн юм. Цаашдын ажилдаа энэ нөлөөг арилгах их хүч чармайлт тавих шаардлагатай бөгөөд үүний тулд намын байгуулалтыг бүх талаар бэхжүүлэх хэрэгтэй гэж заан тэмдэглэв. ХКН-ын Төв Хорооны долдугаар сарын бүгд хурал дээр намын удирдлагын шинэ цөм бүрэлдсэн бөгөөд бүх коммунистын зүгээс түүнийг дэмжих нь нам, төрийг тогтворжуулах, “үндсэн дөрвөн зарчмыг” мөрдөх, шинэтгэл хийж, нээлттэй бодлого баримтлах, Хятадад социалист шинэчлэлтийн үйл хэргийг урагш ахиулахад туйлын чухал гэж Ли Пэн онцлон тэмдэглэлээ. Үнэн сонин. 1984.08.25. №203 (17420) ХЯТАД ОРОН Хятад оронд ард түмнийхээ бүтээсэн түүх, соёлын дурсгалт зүйлээ цаг ямагт сэргээн тордож байдаг ажээ. • Шанхай хот дахь эртний уран барилга болох Лун Хуаси хийдийг засварлаж байгаа нь • Бээжинд очсон хэн боловч алдарт цагаан хэрмийг зорих нь их. Энд ирсэн зочид , жуулчид морь, тэмээ унаж зураг татуулан баяр хөөртэй буцдаг байна Үнэн сонин.1989.08.26 №204 (17421) Анагаах ухаан Хятадын эрдэмтдийн хийсэн туршилтаас үзэхэд, хүний цөсний чулуу ихээхэн үнэтэй эм болох нь тогтоогджээ. Амьтан дээр хийсэн туршилтаас харахад ийм чулууг тайвшруулах эм болгон хэрэглэхэд их үр нөлөө үзүүлжээ. Үнэн сонин.1989.08.29 №206 (17423) БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд айлчилна Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад ард Улсын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Цянь Цичэнь энэ оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр манай улсад албан ёсоор айлчилна. Үнэн сонин 1989. 08.30. №207 (17424) СЭХЭЭТНИЙ ҮҮРЭГ ИХ Бээжин. Наймдугаар сарын 30, (МОНЦАМЭ), сүүлийн үед ажилдаа ихээхэн амжилт гаргасан шинжлэх ухаан техник боловсролын салбарын сэхээтний төлөөлөгчидтэй ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь, БНХАУ –ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нар уулзав. Эх орны бүтээ байгуулалт болон дөрвөн шинэтгэлийг
1272 хэрэгжүүлэх үйлсэд өөрийн хүчинд тулгуурлах нь гол зүйл мөн, Хятадын сэхээтнүүд эдгээр зорилтыг чухам ийм байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэх ёстой. Энэ нь ялангуяа байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллагч сэхээтэн нарт хамаатай юм гэж уулзалт дээр Зян Зэминь онцлон тэмдэглэв. Хятадын хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгийг зохих түвшинд гаргах нь чухал. Улс орныг шинэтгэх зорилтыг шийдвэрлэх явдал шигжлэх ухаан, техникийн хөгжилтэй, эдгээр салбарын ажилтнуудаас түүнийг хэрэгжүүлэхэд бүх талаар оруулах хувь нэмэртэй салшгүй холбоотой юм гэж тэр мэдэгджээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн уулзалт дээр үг хэлэхдээ, БНХАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд шинжлэх ухаан-техник чухал байгааг онцгойлон тэмдэглэжээ. Дөрвөн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, техникийн хөгжил гол зүйл мөн. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, батлан хамгаалалтыг шинжлэх ухаан, техникийн орчин үеийн ололтыг үндэслэн шинэтгэх ёстой гэж Ли Пэн мэдэгджээ. Үнэн сонин. 1989.08. 31. №206 (17425) ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Ц. Гомбосүрэн БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Цянь Цичэньтэй өчигдөр хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр сайд Монгол, Хятадын харилцааны болон харилцан сонирхсон олон улсын зарим асуудлаар санал солилцов. Сүүлийн үед хоёр талын чармайлтаар монгол, хятадын харилцаа амжилттай урагшлан хөгжиж байгаа болон ялангуяа МАХН, ХКН-ын хоорондын харилцаа сэргэснийг сайд нар сэтгэл ханамжтай тэмдэглэв. Хоёр орны хоорондын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх сайхан боломжийг ашиглахын төлөө цаашид ажиллахад бэлэн байгаагаа тэд илэрхийлэв. Олон улсын асуудлаар хэлэлцэхдээ нааштай байдлыг бататгах, бүс нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр гарч буй хүч чармайлтыг урагшлуулахын чухлыг хоёр тал тэмдэглэв. Ц. Гомбосүрэн Ази, Номхон далайн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн манай гадаад бодлогын үйл ажиллагаа, түүний дотор Ази, Номхон далайн зүүн хойд хэсгийн улс орнуудын хооронд байнга үйлчлэх яриа хэлэлцээний механизм бий болгох тухай нөхөр Ж.Батмөнхийн дэвшүүлсэн саналыг тайлбарлаж ярив. Нөхөрсөг , ажил хэрэгч байдалд болсон хэлэлцээнд монголын талаас Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайл Д.Ёндон, БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь, нөхөр Цянь Цичэнийг дагалдан яваа бусад хүн оролцов. Үнэн сонин.1989.09.01 № 209 (17426) ЦЭЦЭГ ӨРГӨВ
1273 БНМАУ-ын Засгийн газрын урилгаар манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь МАХН, Ардын төрийг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунханд өчигдөр цэцэг өргөлөө. Цэцэг өргөхөд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Мөнхжаргал, БНМАУ-ын Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, албаны бусад хүн байлаа. Цэцэг өргөх үед хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Үнэн сонин.1989.09.01 № 209 (17426) БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнийг хүндэтгэн өчигдөр зоог барилаа. Зоог дээр нөхөр Ц.Гомбосүрэн, Цянь Цичэнь нар үг хэллээ. Нөхөр Ц.Гомбосүрэн хэлсэн үгэндээ, Таны энэ айлчлал тус хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох үйл явдал юм. Та бид дөрвөн сарын өмнө Бээжинд эхэлсэн яриа хэлэлцээгээ өнөөдөр Улаанбаатарт ийнхүү үргэлжлүүлж байгаа явдал Монгол, Хятадын харилцааны өнөөгийн өрнөлт, түүнийг бататгах талаар хоёр талын тавьж буй тууштай хүч чармайлтын илрэл болж байна. Бидний түрүүчийн уулзалтаас хойшхи хугацаанд ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч манай оронд айлчилж, хоёр орны харилцаа сэргэлээ. Ингэж хоёр орны хооронд итгэлцлийг бэхжүүлэх, харилцан үндэс суурь дорвитой батжиж байгаад бид сэтгэл нэн ханамжтай байна. БНМАУ, БНХАУ хөрш зэргэлдээ социалист орнууд харилцаагаа тал бүрээр өрнүүлэн хөгжүүлж байсан сайхан туршлага ч бий цаашид тийнхүү хөгжүүлэх эрмэлзэл ч хоёр талд бий гэж бид ойлгож байна. Монгол, хятадын ард түмэн аль аль нь амар жимэр аж төрж, улс орноо хөгжүүлэхийг эрхэмлэж байна. Энэ бүхнийг үндэслэн тус хоёр орны харилцааг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт бид итгэж байгаа билээ. Энэ нь аяндаа ирэх зүйл биш, бидний хамтын хүчээр бүтэх үйлс юм. Тийн ирээдүйг цогцлон байгуулах үүднээс монголын тал бие биеийн бүрэн эрх хууль ёсны ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх үндсэн дээр өөрөөс шалтгаалах бүхнийг хойшид ч хийх болно гэв. Гадаад явдлын Яамны сайд цааш нь хэлэхдээ, Монгол, Яхтадын харилцаа гүнзгийрэн хөгжих нь бүс нутагт итгэлцлийг бататгаж харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй өргөтгөх өнөөгийн бодит шаардлагад бас нийцэх юм. Дэлхйи дахины , түүний дтор манай хоёр орны оршиж буй Ази тивийн улс төрийн уур амьсгалд урь ирж байгаа боловч үүнийг эргэлт буцалтгүй болгохын тулд улс гүрнүүд уйгагүй ажиллах зорилт хэвээр байна. БНМАУ үүнээс үндэслэн өөрийн зэвсэгт хүчнийг хорогдуулах, тус улсад түр байрласан зөвлөлтийн цэргийн дийлэнх хэсгийг буцаах, бүс нутгийн улс орнуудтай харилцаагаа өргөтгөх арга замыг сүвэгчлэх зэрэг алхам хийж байна.
1274 МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Батмөнх саяхан Халхын голын ялалтын 50 жилийн ойн үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн зүүн хэсэгт орших улс орнуудын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх үүднээс байнга үйлчлэх яриа хэлцээний механизм бий болгох тухай санал дэвшүүллээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх арга замыг хайж буй нийтийн үйлсэд тус дөхөм үзүүлэх гэсэн зорилготой юм. Тийм учраас бид уг саналыг холбогдох талууд ойлгож дэмжинэ гэж найдаж байна гэв. Нөхөр Ц.Гомбосүрэн үгийнхээ төгсгөлд ХКН, БНХУА-ын засгийн газраас улс орондоо шинэтгэлийг хэрэгжүүлэх, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар явуулж байгаа дотоод, гадаад бодлогыг манай оронд анхааралтай ширтэн харж байдаг юм. Хятадын ард түмэн коммунист намынхааа удирдлагын дор социалист удирдлагын дор социалист шинэчлэлийн замаар цаашид тууштай замнаж, НҮБын Аюулгүйн Зөвлөийн байнгын гишүүн БНХАУ-ын олон улсын өнөөгийн тулгарсан зорилтуудыг шийдвэрлэхэд улам жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэл төгс байна. Хятадын ард түмний элч төлөөлөгч та бүхэнтэй уулзаж буй энэ завшаанд гадаад, дотоод бодлогынхоо зохилтыг хэрэгжүүлэх үйлсдээ улам их уламих амжилт олохыг хүсэн ерөөе гэв. Нөхөр Цянь Цичэнь хэлсэн үгэндээ, монголын ард түмэн хятадын ард түмэнд гүн зузаан нөхөрсөг санаа сэтгэлээр хандаж байгааг энд ирсэн мөчөөсөө мэдэрлээ.Сүүлийн жилүүдэд хоёр улсын засгийн газрын хооронд хэд хэдэн гэрээ хэлцээ байгуулж хоёр талын бүх хэмтын ажиллагаа, хэлхээ холбоо өргөжиж, харилцаа ойлгох явдал гүнзгийрч байгааг бид бахдан харж байна. Сачхан ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч танай улсад айлчилсны үр дүнд харилцаа сэргэсэн нь баяр бахдалтай үйл явдал юм. Өнөөдөр би нөхөр Ц.Гобосүрэнтэй найрсаг хэлэлцээ хийж харилцааг улам хөгжүүлэх болон сонирхож байгаа бусад асуудлаар санал бодоо солилцлоо. Мөн БНХАУ, БНМАУ хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Айлчлалын хугацаанд би танай орон нутгийн удирдагчдад бараалхах болно. Бидний хийж буй энэн айлчлал амжилттай болох нь дамжиггүй гэдэгт би итгэж байна. Үнэн сонин.1989.09.01 № 209 (17426) УЛААНБААТАРТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ БНМАУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь манай оронд албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Нөхөр Цянь Цичэнийг Улаанбаатөрын галт тэрэгний буудалд БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц.Гомбосүрэн, мөн яамны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё. Очир, албаны бусад хүнн байв.
1275 Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь байлцлаа. (МОНЦАМЭ) Үнэн сонин.1989.09.01 № 209 (17426) ДЭЛХИЙД ДӨРӨВДҮГЭЭРТ БЭЭЖИН. Есдүгээр сарын 1, (МОНЦАМЭ), 1988 онд Хятад улс 59,43 сая тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд энэ жил 60 сая тонныг үйлдвэрлэнэ гэж СИНЬХУА агентлаг мэдээлэв. 1949 онд Хятад улс дөнгөж 158 мянган тонн ган үйлдвэрлэлтээр дэлхийд дөрөвдүгээр байрт орж байна. Өнгөрсөн 40 жилд Хятадын ган үйлдвэрлэлт жил бүр 11 хувь нэмэгдэж байна. Одоо тус улсад төмөрлөгийн 14 том комбинат, ган хайлуулах мянга гаруй дунд, жижиг завод ажиллаж байна. Үнэн сонин.1989.09.02 №210 (17427) Нөхөр Ж. Батмөнх хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж. Батмөнх манай оронд албан ёсны, найрсаг айлчлал хийж байгаа БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнийг өчигдөр хүлээн авч уулзав. Нөхөр Ж. Батмөнх, сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд монгол, хятадын харилцаа төр олон нийтийн шугамаар болон худалдаа, соёл, шинжлэх ухаан, техникийн зэрэг салбарт амжилттай урагшлан хөгжиж байна. Энэ нь манай хоёр орон, ард түмний эрх ашигт бүрэн нийцэж байгаа юм. МАХН, ХКН-ын төлөөлөгчид хоёр намын харилцааны асуудлаар нэг бус удаа уулзан ажил хэрэгч хэлэлцээ хийсний үр дүнд хоёр намын харилцаа хэвийн болов. Энэ нь монгол, хятадын харилцааг бүхэлд нь урагшлуулах чухал түлхэц болох юм. Хоёр орны Гадаад явдлын Яамны шугамаар янз бүрийн түвшинд хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээ нь хоёр талын харилцааны тодорхой асуудлыг шийдвэрлэхэд ач тустай болсныг тэмдэглэв. Тухайлбал, хоёр тал хил хязгаарын холбогдолтой асуудлаа харилцан ойлгох үндсэн дээр бүрэн зохицуулж, хэлхээ холбоо, харилцан ажиллагаагаа өргөжүүлэх зарим гэрээ хэлэлцээр байгуулсныг нааштай үнэлж ярив. Нөхөр Ж. Батмөнх монгол, хятадын харилцаанд ийнхүү нааштай нөхцөл байдал бий болж хамтын ажиллагаагаа харилцан итгэх, бие биеэ хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, харилцан ашигтай байх зэрэг нийтлэг зарчимд тулгуурлан хөгжүүлэх шинэ төлөв бололцоо нээгдэж байгаа нь манай хоёр улс, ард түмний сайн хөршийн найрамдалт харилцааг бэхжүүлэн өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд социализмын үйл хэрэг, коммунист, ажилчны хөдөлгөөний эв нэгдлийн эрх ашигт ач тустай юм гэв. Ази, Алс Дорнодын болон дэлхий нийтийн байдлыг хөндөж ярихдаа, нөхөр Ж. Батмөнх, олон улсын амьдралын тулгамдсан асуудлаар хоёр орны байр суурь үндсэндээ ижил төстэй байгаад сэтгэл ханамжтай байна гээд БНМАУ өөрийн хөрш хоёр социалист их улс-ЗСБНХУ, БНХАУ-тай болон бүс нутгийнхаа бусад улс түмэнтэй найрамдалт харилцаа,
1276 хамтын ажиллагаа хөгжүүлэх явдлыг гадаад бодлогынхоо чухал чиглэл гэж үздэг юм. Ийм ч учраас манай хоёр хөрш улс харилцаагаа хэвийн болгосонд бид баяртай байна. Энэ нь харилцаагаа сайжруулж байгаа манай гурван орны ард түмний эрх ашигт төдийгүй Ази, Алс Дорнодын бүс нутагт бүхэлд нь хөгжил дэвшлийг урагшлуулах, энх тайван, аюулгүй байдлыг бататгах, харилцан ойлгож итгэлцэх, өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэж үзэж байна гэв. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс төрийн амьдралд нааштай ахиц гарч тэр нь бас Ази, Номхон далайн бүс нутгийн байдалд сайнаар нөлөөлж байна. Тийм боловч нийгэм, улс төрийн байгуулал, эдийн засгийн хөгжлийн талаар ихээхэн ялгавартай олон улс гүрэн оршдог, хүн ам шигүү энэ өргөн уудам бүс нутагт шийдвэрлэгдээгүй ээдрээтэй асуудал, сөргөлдөөний голомт байсаар байгаад та бидний сэтгэл түгшиж байх нь зүйн хэрэг. Ийм нөхцөл байдалд алив маргаантай асуудлыг хүчээр бус, сөргөлдөөнийг даамжруулах замаар бус харин харилцан ойлголцох, яриа хэлцээний замаар улс төрийн аргаар зохицуулахыг манай засгийн газар тууштай дэмждэг юм. Чухам ийм байр сууринаас манай улс Камбожийн болон Солонгосын хойгийн ээдрээтэй асуудалд хандаж байна гэв. Нөхөр Цянь Цичэнь хоёр орны харилцааны өнөөгийн байдалд өгч байгаа үнэлэлт дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, БНХАУ, БНМАУ-тай харилцаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндэс бүрэлдэж байна гэв. Тэрбээр ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь, БНХАУын дарга Ян Шанкунь нарын мэндчилгээг нөхөр Ж. Батмөнхөд дамжуулж түүнийг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахаар урьсныг нотлов. Нөхөр Ж. Батмөнх БНХАУ-ын нам, төрийн удирдагчдад хариу мэндчилгээ уламжилж өгөхийг нөхөр Цянь Цичэньд хүсч хятадын ард түмэнд хөгжил цэцэглэлийг ерөөв. Уулзалтад МАХН-ын Төв Хорооны гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч Л. Ринчин, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэн, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Е. Очир нар байв. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь байлцав. Үнэн сонин. 1989.09.02 №210 (17427) ЗООГ БАРИЛАА БНХАУ-аас БНХМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Цянь Цичань БНМАУ-д албан ёсны, найрсаг айлчлал хийж байгаатай холбогдуулан өчигдөр зоог барилаа. Зоог барихад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах монгол, хятадын засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Ч.Сүрэн, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны
1277 сайд Ц.Гомбосүрэн, зарим яам, тусгай газрын сайд, дарга нар, БНМАУ-аас БНХАУ-д суугаа өнц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, албаны бусад хүн байлаа. (МОНЦАМЭ) Үнэн сонин.1989.09.02 №210 (17427) Нөхөр Д. Содном хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д. Содном БНМАУ-ын засгийн газрын урилгаар манай оронд албан ёсны, найрсаг айлчлал хйиж байгаа БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнийг өчигдөр хүлээн авч уулзав. Нөхөр Д. Содном уулзалтын үеэр манай эдийн засгийн байдал, улс оронд хэрэгжүүлж байгаа өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярив. БНМАУ, БНХАУ-ын хооронд харилцаа бүх салбарт сэргэн хөгжиж байгааг нөхөр Д. Содном тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг цохон дурдав. Үүнтэй холбогдуулан монгол, хятадын засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Цянь Цичэнь хоёр орны харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх, энэ салбарт харилцан туршлага солилцохын чухлыг тэмдэглэв. Найрсаг байдалд болсон уулзалтад БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэн. Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн Яамны нэгдүгээр орлогч сайд, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах монгол, хятадын засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн орлогч дарга Д. Готов, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Е. Очир, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь, албаны бусад хүн байлцав. Үнэн сонин. 1989.09.02 №210 (17427) МУЗЕЙ ҮЗЭВ БНМАУ-ын Засгийн газрын урилгаар манай оронд албан ёсны, найрсаг айлчлал хийж байгаа БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичень өчигдөр Улсын төв музей үзэхэд БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч Д.Ёндон, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, албаны бусад хүн дагалдан явав. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь явалцлаа. (МОНЦАМЭ) Үнэн сонин.1989.09.02 №210 (17427) ЭРДЭНЭТ ХОТОД ЗОЧЛОВ БНМАУ-ын Засгийн газрын урилгаар манай оронд аобан ёсны найрсаг айлчлал хийсэн БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь есдүгээр сарын хоёрноос гурванд Эрдэнэт хотод зочиллоо.
1278 Эрдэнэт хотын намын хороо, АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр хотынхоо тухай, хөдөлмөрчдийнхөө ажил үйлс, амжилт бүтээлээс нөхөр Цянь Цичэньд ярьж танилцууллаа. Дараа нь БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь монгол, зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах <Эрдэнэт> комбинат, хивсний үйлдвэр үзлээ. Мөн хотын байдалтай танилцаж, биеийн тамир, спортын цогцолбор, Эрдэнэт хотын хөгжимт жүжгийн хүрээлэнгийн жүжигчдийн концерт үзэж, Булган аймгийн Орхон сумын адуучин Д. Цэдэндамбынд зочиллоо. БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнийг хүндэтгэн нөхөр Б.Мянганбаяр зоог барив. БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнийг Эрдэнэт хотод зочлоход БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд Д. Ёндон, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь, албаны бусад хүн дагалдан явлаа. Үнэн сонин.1989.09.05 №212 (17429) Өөртөө найдах хэрэгтэй БЭЭЖИН. Есдүгээр сарын 4. (МОНЦАМЭ). Хятадын сансрын үйлдвэрийг өөрийн хүчинд түшиглэн хөгжүүлэх шаардлагатайг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн дахин онцлон тэмдэглэв. Ли Пэн, түүний орлогч Яо Илинь нар энд сансрын техник бүтээх салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, сая болж өнгөрсөн сансрын судалгааны шинэ үеийн техникийг хөгжүүлэх тухай таван өдрийн зөвөлгөөнд оролцогчидтой уулзав. БНХАУ өөрийн хүчинд түшиглэн шургуу тэмцэж байж сансрын үйлдвэрийн салбарт амжилт олсон юм. Хэдийгээр Хятад улс сүүлийн арван жилд гадаадын тэргүүний технологи авсан боловч үндэсний батлан хамгаалах нарийн технологи эзэмших зорилгоор өөртөө найдлага тавих шаардлагатай байгааг практик харуулж байна гэж Ли Пэн мэдэгдэв. Үнэн сонин. 1989.09. 05. №212 (17429) УЛААНБААТАРААС МОРДЛОО БНМАУ-ын Засгийн газрын урилгаар манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийсэн БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд Цянь Цичэнь өчигдөр Улаанбаатараас эх орондоо буцав. Нөхөр Цянь Цичэнийг Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас БНМАУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Очир, албаны бусад хүн үдлээ. Мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь үдэлцлээ. (МОНЦАМЭ) Үнэн сонин.1989.09.05 №212 (17429) Байнгын хорооны хуралдаан
1279 БЭЭЖИН. Есдүгээр сарын 5. (МОНЦАМЭ). Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын долоо дахь удаагийн сонгуулийн байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр энд дуусав. Хятадын парламетын гишүүн Гонкопийн засаг захиргааны тусгай районы үндсэн хуулийн төслийн талаар санал бүрэн цуглуулах хугацаанг энэ оны аравдугаар сарын ээс хүртэл сунгах саналыг сайшааж, хошууд , хотын хэмжээний ардын хурлуудын депутатуудын сонгуулийг 1990 оны эцсээс наана явуулах тухай тогтоод баталлаа. Тус хуралдаанаар 1988оны арван нэгдүгээр 28-нд БНХАУ, БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гарын үсэг зурсан хилийн горим , хилийн асуудлыг шийдвэрлэх тухай хоёр орны засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, тэрчлэн хятадын гарын үсэг зурсан мансууруулах бодис, сэтгэл санааны хямрал үүсгэж бодис хууль бусаар гүйлгэж борлуулахын эсрэг тэмцэх тухай олон улсын конвецийн 32 дугаар зүйлийн хоёр , гурав дахь заалтыг өөртөө холбоотой гэж үзэх болно хэмээн тайлбар хийсэн юм. БХАТИХ-ын байнгын хорооны хуралдааны явцад хурал цуглаан, гудамжны жагсаалын тухай хуулийн төслийг үргэлжлэн хэлэлцэж, хятадын оршин суугчдын хөршийн хороодын зохион байгуулах тухай хуулийн төслийг судалж, 1989 онд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө , улсын төсвийн гүйцэтгэлийн тухай илтгэл, тэрчлэн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх тухай илтгэлийг сонгож хэлэлцсэн байна. Үнэн сонин 1989.09.06. №213 (17430) Айлчлалын дүнд зориулж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэний манай оронд хийсэн албан ёсны, найрсаг айлчлын дүнд зориулсан хэвлэлийн бага хурал өчигдөр БНМАУ-ын Гадаад явдлын Яаманд боллоо. -БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын энэ айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж БНМАУ-ын Гадаад явдлын Яамны коллегийн гишүүн, хэлтсийн дарга Ж. Чойнхор хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ . Тэр цааш нь хэлэхдээ, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын айлчлал манай хоёр орны харилцаа бүх салбар сэргэн хөгжиж идэвхжиж байгаа үед болсон юм. Гадаад явдлын Яамны сайд нар албан ёсны хэлэлцээ хийхдээ хоёр орны харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон . Хоёр сайд энэ жил манйа хоёр намын хооронд харилцаа сэргэсний ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ. Хоёр улсын харилцааны ялангуяа улс төрийн харилцааны цаашдын түвшинг нэмэгдүүлэх талаар Гадаад явдлын Яамны сайд нар зарчмын тохиролцоонд хүрлээ. Манай хоёр орны харилцаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа нөхөр Цян Цичэнь илэрхийлсэн юм. БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын айлчлалын явцад хоёр орны хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал авч хэлэлцлээ. БНМАУ, БНХАУ-ын хоорондын иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ нь тус хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бататгахад ач холбогдолтой юм. Гадаад явдлын Яамны сайд нарын хэлэлцээний явцад БНМАУ, БНХАУ-
1280 ын хоорондын найрамдал, харилцан туслах тухай Гэрээний 30 жилийн ойг ирэх онд хамтран тэмдэглэх талаар тохиролцсон. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа тэмдэглэв. Энэ онд байгуулсан эдийн засаг, шинжлэх ухаан- техникийн талаар хамтран ажиллах засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг ирэх жил хийхээр тохиролцсон юм. Мөн Гадаад явдлын Яамдын хоорондын хамтын ажиллагаатай холбогдсон олон улсын асуудлаар бүс нутгийн асуудлаар санал солилцлоо гэж тэмдэглэлээ. (МОНЦАМЭ) Үнэн сонин.1989.09.06 № 213 (17430) СОНИРХОН ҮЗЛЭЭ БНМАУ-ын циркийн <Говь> хамтлаг БНМАУ-д наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 9-нд тоглов. Монголын циркийн жүжигчид Хөх хот болон Хятадын нийслэл Бээжин хотод нийт арав гаруй удаа тоглов. Манай жүжигчдийн тоглолтыг хятадын үзэгчид ихэд сонирхов. Үнэн сонин.1989.09.10 № 217 (17434) Дээд зөвлөлийн төлөөлөгчид Хятадад БЭЭЖИН. Есдүгээр сарын 16. (МОНЦАМЭ). ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн , БНХАУ-ын дарга Ян Шанкунь ЗХУКН-н Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн , ЗСБНХУ-ын дээд Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А. И.Лукьянов тэргүүтэй ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Найрсаг байдалд болсон ярианы үеэр зөвлөлт, хятадын харилцаа хэвийн болсны дүнд янз бүрийн салбарт ЗСБНХУ, БНХАУ-ын харилцан ашигтай харилцааг цаашид хөгжүүлэхэд таатай бололцоо бэхжиж, байгааг хоёр тал тэмдэглэлээ. Одоо улам урагшилж, тавдугаар сард М.С.Горбачевыг Хятадад айлчлах үеэр тохиролсон зүйлүүдийг бодит ажил үйл болгох нь чухал байгааг тэмдэглэв. Үнэн сонин 1989.09.17. №223 (17440) Дээд зөвлөлийн төлөөлөгчид Хятадад БЭЭЖИН. Есдүгээр сарын 18. (МОНЦАМЭ). ЗХУКН-ын төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, ЗСБНХАУ-ын дээд Зөвлөлийн нэгдүгээр орлогч ларга А.И.Лукьянов Хятадад айлчлах үеэрээ Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод хийсэн албан ёсны уулзалт ярианы гол сэдэв нь зөвлөлт , хятададын уламжлалт найрамдал байлаа. Ухань бол хятад, зөвлөлтийн найрамдлын өлгий юм гэж Хубай мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Хуан Чинчэнь ЗСБНХУ-ын ардын депутатуудтай уулзахдаа хэлэв. Зөвлөлтийн нөхөд манай хотыг японы түрэмгийлэгчдээс
1281 хамгаалан энэ нутагт амь насаа алдсан юм. Социалист байгуулалтын эхний үед зөвлөлтийн хүмүүс тус мужийн ард түмэнд ихээхэн тусламж дэмдлэг үзүүлсэн билээ. Ийм учраас хятад , зөвлөлтийн хүмүүсийн найрамдал нь байлдааны талбарт хамтран тэмцэж урссан цусаар гагнагдсан юм. Зөвлөлтийн 200 гаруй нисэгч хятадын агаарт хятадын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж амь насаа зориулсан юм. Хотын оршин суугчид зөвлөлт , хятадын харилцааны түүхийн алдарт хуудаст бичигдсэн интернационалч дайчдын дурсгалыг ямарт хүндэтгэдэг юм тэр хэлэв. Үнэн сонин 1989.09.19 №224 (17441) МОСКВА БНХАУ-д айлчилсан Төв Хорооны улс Төрийн Товчооны орлогч гишүүн, ЗСБНХУын Дээд Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Анатолий Лукьянов тэргүүтэй ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчид өчигдөр Москвад буцаж ирэв. Бид айлчлалын дүнд сэтгэл ханамжтай байна. БНХАУ-д Михаил Горбачев айлчлах үеэр дээд түвшинд байгуулсан тохиролцоог бодит агуулгаар баяжуулах нь бидний зорилго байлаа. Парламентын шугамаар олон арга хэмжээ тохиролцоно гэж Анатолий Лукьянов Москвад ирсэн даруй сурвалжлагчид хэлэв. Үнэн сонин.1989.09.20 №165 (17442) Гадаадад явахыг цэгцлэх тухай БЭЭЖИН. Аравдугаар сарын 10. (МОНЦАМЭ). Нам , засгийн аппаратын удирдах ажилтангуудын гадаадад хийх айлчлал гагцхүү ажил хэргийн шинжтэй байх юм. Тэд гадаадын үйлдвэр, худалдааны эзэд, юм уу, Хятадын хөрөнгө орж, БНХАУ-ын хилийн чанадад байгуулсан үйлдвэрийн төлөөлөгчийн урилгаар, тэрчлэн албан ёсны статуст хөрш бусад ямар ч шалтгаанаар гадаадад явах ёсгүй гэж энд таарсан тусгай заавар мужийн хэмжээний удирдагчид , орлогч сайд нарыг хамарсан байна. ХКН-ын Төв Хороо, бичгийг хээл хахуулийн эсрэг , удирдах хүмүүсийг шударга үнэнч байлгахын төлөө тэмцэлд хийж буй шинэ алхам гэж энд үзэж байна. Энэ заалтын дагуу одоогоос эхлэн тэтгэвэрт гарсан юм уу, ажлаа сольсон удирдах ажилтнууд гадаадад айлчлахгүй ажээ. Үүний сацуу гадаадад явах зөвшөөрлийн баримт бичиг олгоход хатуу журам тогтоож байна. Албан хаагчид тийм баримт бичиггүйгээр гадаад явж болохгүй болж байна. Энэ заавраар нэг оронд болон бүс нутагч айлчлах дээд хугацааг гурав таваас олонгүй өдрөөр тодорхойлох ажээ. Кадр ажилтнуудыг гадаадад айлчлах хугацаагаа ямар ч шалтгаанаар сунгахыг хориглож байна. Ажил албаны гойд шаардлагатай хүмүүсээс бусад хэн боловч нэг жилд нэгээс илүү удаа гадаадад явах эрхгүй ажээ. Эх орон нэгтэй хүмүүсийг хүндэтгэн дайлж цайлдаг практикаас татгалзахыг Хятадын Элчин сайдын Яамд , бусад төлөөлөгчийн газарт зааварласан байна.
1282 Тус орны нам төрийн дээд удирдлагын гадаадад хийх ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хороо баталж байх болно гэж уг зааварт тэмдэглэжээ. Үнэн сонин 1989.10.11. №243 (17460) Алсаас бичигчийн туузаас Хятад улс Либериас дипломат харилцаагаа түр таслав. Либери улс Тайваньтай дипломат харилцаагаа сэргээсэн нь ингэхийн шалтаг болжээ. Үнэн сонин 1989.10.12. №244 (17461) Хүлээн авч уулзав Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн хорооны дарга Чэнь Мухуа БНХАУ-д айлчилж байгаа Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга Л. Пагмадулам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцав. Үнэн сонин 1989.10.12. №244 (17461) Тоглолт ид дундаа <Тоншуул> сэтгүүлийн нэрэмжит шатрын олон улсын тэмцээн манай шатарчдад тоглолтын ур чадвараа дээшлүүлэх сайхан боломж олгодог билээ. Шатарчдын амжилт жилээс жилд мэдэгдэхүйц дээшилж байна. Тэдний хэц нь ч тоглолтын өндөр рейтинг бүхий зочин шатарчидтай ана мана тоглох болжээ. Тэмцээн гараанаасаа ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн. Эрэгтэйчүүд 11 тавилаар, эмэгтэйчүүдэд 13 тавилаар зургаа тоглоод байна. Олон улсын тэмцээнийг эрэгтэйчүүдээс БНХАУ-ын шатарчин Чи Жиншуан таван хожлоор, эмэгтэйчүүдээс манай 1939 оны улсын аварга шатарчин. МУИС-ийн оюутан 17 настай Ц. Батцэцэг зургаан тавилаас таван жил авч хошуучилж байна Тэмцээний ерөнхий шүүгч: С. Чимэдцэрэн Үнэн сонин 1989.10.12. №244 (17461) Энэтхэг, Хятадын хэлэлцээ ДЕЛИ. Аравдугаар сарын 13. (МОНЦАМЭ). Энэтхэгийн Гадаад явдлын Яамны сайд П.В.Нарасимха Рао албан ёсны айлчлал хийхээр Энэтхэгт ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч У Сюецянь нар пүрэв гарагт эхэлсэн хэлэлцээнийхээ эхний үед олон улсын өргөн хүрээтэй асуудал, 2 талын харилцааны асуудлаар санал солилцов. У Сюецянь олон улсын өнөөгийн байдлыг дүгнэж хэлэхдээ, одоо олон улсын байдлын өрнөл хөгжлийн нийтлэг хандлага сөргөлдөөнөөс яриа хэлэлцээнд, түгшүүртэй байдлаас намжмал байдалд шилжиж байгаагаар тодорхойлогдож байна гэсэн санаа бодол илэрхийлэв. Хэрэв энэ хандлага хэвээр байвал энх тайван удаан хугацаагаар тогтох нөхцөл
1283 бүрдэнэ хэмээн хятадын удирдагч хэлэв гэж Энэтхэгийн Гадаад явдлын Яамны албан ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. Зөвлөлт, Хятадын Харилцааны тухай У Сюецянь ярихдаа: БНХАУ –д М.С.Горбачевын хийсэн айлчлалын ач холбогдлыг цохон тэмдэглээд, уг айлчлал хоёр орны харилцааг хэвийн болгоход хүргэв гэж заан тэмдэглэв. Одоо хятад, зөвлөлтийн харилцаа бүх талаар хөгжиж, улс төрийн хүрээнд хилийн хэлэлцээ хийж, бас 2 талын эдийн засаг худалдааны хэлхээ холбоо өргөжиж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч тэмдэглэв. Бээжинд зургадугаар сард гарсан хэрэг явдлын улмаас бие биеэ дутуу ойлгох явдал байгаа ч гэсэн БНХАУ,АНУ-ын харилцаа сайжирч байна гэж У Сюецянь мэдэгдэв.Хятад, америкийн харилцаа цаашид улам сайжирна гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлэв. Камбожийн байдлыг зохицуулахад ахиц гарсанд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч баяр хүргэв. Афганистаны эргэн тойрны байдлын тухай тэр ярихдаа, улс төрийн бүх хүчний хооронд зөвлөлдөөний дүнд л энэ асуудлыг шийдвэрлэж болох юм гэж мэдэгдэв. Үүний сацуу Афганистаны төвийг сахисан, эвсэлд нэгдээгүй улсын статус хэвээр үлдэнэ гэдэгт найдаж байгаагаа У Сюецянь илэрхийлэв. БНХАУ, Энэтхэгийн харилцаа сайн тийшээ эргэснийг хятадын удирдагч сэтгэл ханамжтай тэмдэглэв. Хоёр орны сайн хөршийн, найрсаг харилцаа түргэн хөгжинө хэмээн Хятад улс найдаж байна гэж тэр хэлэв. Хэлэлцээний үеэр хилийн асуудлыг хэлэлцэх хамтарсан хороо байгуулахын чухлыг тэмдэглэв. Энэтхэгийн ерөнхий сайд Гажид Гадин 1988оны 12дугаар сард БНХАУ-д айлчилсан нь энэтхэг, хятадын харилцааны хөгжилд түлхэц өгч, уг харилцаа сүүлийн үед нэлээд хөгжиж байгааг П.В.Нарасимха Рао нааштай үнэлээд, хоёр тал ирэх оноос хилийн асуудлыг тодорхой, буурьтай хэлэлцэж эхэлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Хилийн районд энх тайван, амгалан тайван байдал сахиулах шаардлагатайг тэр цохон тэмдэглэв.Хоёр улс хилийн асуудлаар шударга, ухаалаг, харилцан зөвшөөрч болох зохицуулалтад хүрэх нийтлэг үндэс бий болгох тийш урагшлан ахиж боломж олгох тийм хандлага тогтоох ёстой гэж сайд хэлэв. Үнэн сонин 1989.10.14. №246 (17463) Дайллага хийлээ БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой холбогдуулан Бээжин дэх БНМАУ-ын элчин сайдын Яаманд дайллага хийв. Дайллагад БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь, ХКН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Жу Шанцин болон БНХАУ-ын гадаад явдлын яам, иргэний агаарын тээврийн Төмөр замын Яам, Соёлын Яам зэрэг байгууллагын албаны хүмүүс оролцов. Дайллага дээр БНХАУ-ын гадаад явдлын Яамны сайд Цянь Цимэнь , БНМАУ-ын элчин сайд Е. Очир нар ярилцан үг хэлэв. (МОНЦАМЭ) Үнэн сонин 1989. 10.14. №246 (17463)
1284 Бээжингээс буцаж ирэв Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга Л. Пагмадулам тэргүүнтэй төлөөлөгчид Бүх Хятадын эмэгтэйчүүдийн хорооны уриалгаар БНХАУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын ажлын туршлагатай танилцаад Бээжингээс Улаанбаатарт буцаж ирэв. (МОНЦАМЭ) Үнэн сонин 1989. 10. 17. №248 (17465) Дайллага хийв БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой холбогдуулан БНХАУ-ын Элчин сайдын Яам өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч дарга Ж. Гүррагчаа, албаны бусад хүн оролцов. Дайллага чин сэтгэлийн нөхөрлөг дотно байдалд болов. БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой холбогдуулан Бээжин хотод дайллага хийв. Дайллагад БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Бан Хань-бипь, Гадаад явдлын Яамны орлогч сайд Лю Шуцан, ХББ-ын Төв хороо, зарим яам, тусгай газрын удирдах хүмүүс, ХМНН-ийн гишүүд БНМАУ-ын элчин сайд Е. Очир, Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд оролцов Үнэн сонин 1989. 10.17. №248 (17465) Монголын төлөөлөгчидтэй уулзав Бээжин. Аравдугаар сарын 17 Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч дарга Лэй Зецюн, Энх тайвныг хамгаалах монголын хорооны орлогч дарга Сономын Удвал тэргүүтэй тус хорооны төлөөлөгчдийг өчигдөр Ардын Хурлын ордонд хүлээн авч уулзав гэж Синьхуа хороо мэдээллээ. Энэхүү айлчлал нь хоёр орны энх тайвныг хамгаалах байгууллагын хоорондын найрсаг харилцааг сэргээх зорилготой юм. Төлөөлөгчид энх тайвныг хамгаалж, зэвсэг хураахын төлөө Хятадын ард түмний нийгэмлэгийн урилгаар аравдугаар сарын 9-нд Хятадад ирсэн юм. Төлөөлөгчид Гуанжоу, Фушан зэрэг хотод зочлов гэж тус хороо тэмдэглэжээ. Үнэн сонин 1989. 10.18. №249(17466) Машин хэрэглэхийг хязгаарлалаа Бээжин. Аравдугаар сарын 17 ХКН-ын Төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл нам, улсын байгууллагуудад албаны автомашин хэрэглэхийг хязгаарласан хамтарсан захирамж гаргав. Үүнээс хойш сайд нараас эхлэн зөвхөн удирдагчид л албаны машин унах юм. Дээгүүр тушаалын бусад албан хаагч улсын машиныг зөвхөн албаны зорилгоор л унах аж.
1285 Нэг ч байгууллага гадаад хийцийн машин олж авч болохгүй гэж баримт бичигт тэмдэглэжээ. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, нарийн бичгийн дарга нарын газар, БНХАУ-ын засгийн газрын байнгын хорооны гишүүд ч эх орны үйлдвэрийн л машин унах ажээ. Үнэн сонин. 1989.10.18. №249 (17466) Алсаас бичигчийн туузаас Хятадын умард нутагт урьд шөнө Рихтерийн нэгжээр 6 баллын хүчтэй газар хөдөлжээ. БНХАУ-ын улсын газар хөдлөлийн удирдах газрын мэдээнээс үзвэл, газар хөдөлсөн нь Шэньёи, Хабэй мужийн уудам нутагт мэдэгджээ. Ганьсу муж, ШинжаанУйгарын өөртөө засах орны зааг дээр мөн энэ үеэр 6 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлийн төвийг хараахан тодорхойлоогүй байна. Байгалын гамшгийн тухай мэдээлсэн Синьхуа хороо хүний амь үрэгдэж, эд материалын сүйтгэл учирсан тухай мэдээлсэнгүй. Үнэн сонин. 1989.10.21. №252 (17469) Туйлбартай эсэргүүцэж байна Бээжин. Аравдугаар сарын 25 <Нэг Хятад, нэг Тайвань> эсвэл <хоёр Хятад улс> байгуулах гэсэн ямарваа оролдлогыг Хятад улс туйлбартай эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн өчигдөр гадаадын хэд хэдэн улсын элчин сайд нартай уулзахдаа мэдэгдэв. Тайвань бол Хятадын салшгүй хэсэг юм. Тайванийн эрх баригчдын явуулж байгаа <зөөлөн дипломат бодлого> нь эх газрын Хятад төдийгүй Тайванийн өөрийнх нь эрх ашигт харш юм гэж ерөнхий сайд тэмдэглэв. Ли Пен Хятадын дотоод асуудлын талаар ярихдаа, үндэсний эдийн засгийн хөгжүүлэхэд сүүлийн хэдэн жилд хэд хэдэн цааштай өөрчлөлт гарсныг тэмдэглэв. Эдийн засгийн өсөлт хэмээс хэт түргэн хурдтай байсныг зогсоож, их барилгын хэмжээг хорогдуулж, хэрэглэгчид туссан хэцээ тогтоон барив. Мөнгөний ханш буурах үйл явцыг хяналтад авч санхүүгийн хүрээний байдал тогтворжиж байна. Эдийн засгийг зохицуулах талаар авч буй арга хэмжээ нь Хятадын удирдагчийн ярьснаар бол шинэтгэл хийх, гадаадад нээлттэй байх ерөнхий чиг бодлого хувираагүй нөхцөлд хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлтийг бууруулсны улмаас зарим асуудал шинээр гарч ирснийг Ли Пэн хүлээн зөвшөөрөв. Гэхдээ энэ нь үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн үйл явцаа хэвийн болгох боломж олгож байна. Өрнөдийн зарим орон Хятадын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлаагүй байна. Энэ нь бас улс орны байдлыг нэлээд хэмжээгээр хүндрүүлэв. Гэхдээ Хятадын эдийн засагт учирсан хохирол тийм ч их биш юм. Учир нь БНХАУ голчилж өөрийн хүчинд түшиглэж байнх гэж Ли Пэн мэдэгдлээ.
1286 Үнэн сонин. 1989.10.26. №256 (57473) Газар хөдөлсний уршиг Хятадад аравдугаар сарын 18-ны шөнө газар хөдлөхөд 29 хүний амь сүйджээ. Энэ нь сүүлийн арван гурван жилд тус орны умард нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. Энэ нь Таншаньд болсон газар хөдлөлтөөс хойш түлхэлтийн нь хүч Бээжинд хүртэл мэдэгдсэн газар хөдлөлт юм. Ням гаригийн орой гэхэд БНХАУ-ын газар хөдлөлтийн улсын газар Бээжингээс баруун тийш 500-гаад километрийн зайтай байдаг. Шаньси мужийн Датун, Янгао хошуунд газар янз бүрийн хүчтэйгээр хоёр мянга гаруй удаа хөдөлснийг бүртгэн авчээ. Ийм эмгэнэлтэй баримтыг орон нутгийн сонин, телевиз, радио мэдээлж байна. Үнэн сонин. 1989.10.25. №255 (17472) Төлөөлөгчийн мэдэгдэл Бээжин. Аравдугаар сарын 27 Хятадын засгийн газар Гонконгийн асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэх зүйл болгох гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэж байна. БНХАУ-ын гадаад явдлын Яамны төлөөлөгч, Английн албаны хэд хэдэн хүн энэ сэдвийг олон улсын чанартай болгох гэж саяхан оролдсоныг ингэж тайлбарлав гэж <Жэньминь жибао> сонин өчигдөр мэдээлээ. Эрт дээр цагаас Гонконг бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн Их Британийн засгийн газар 1997 онд Гонконгийг Хятадад буцаан өгч, тэгэхэд Хятадын засгийн газар тус аралд эрх мэдлээ сэргээн тогтооно гэж Хятад, Английн хамтарсан тунхаглалд тов тодорхой өгүүлсэн билээ. Энэ баримт бичгийн заалтыг хэрэгжүүлэх нь одоогийн шилжилтийн үед БНХАУ, Их Британийн засгийн газрын онц эрх мөн бөгөөд энэ хэрэгт ямар нэгэн гурав дахь улс юм уу олон улсын байгууллага оролцох эрхгүй гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Иймэрхүү аливаа оролдлогыг олон улсын хууль эрхийн хэм хэмжээг зөрчсөн Хятадын талд огт хүлээн зөвшөөрч болшгүй явдал мөн гэж Гадаад явдлын Яамны мэдэгдэлд дүгнэжээ. Гонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг дэмжин сахиулах, эрх баригч байгууллагуудын ярвиг бэрхшээлгүй өөрчлөн байгуулах явдлыг хангахын тулд Их Бритайн чин сэтгэлээс хандаж, хамтарсан тунхаглалын заалтуудад чанд нийцүүлэн ажиллавал зохино гэж Хятадын Гадаад явдлын Яамны төлөөлөгч онцолж цохон тэмдэглэжээ. Үнэн сонин. 1989.10.28. №258 (17475) Хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ч. Сүрэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Байгаль, орчныг хамгаалах газрын орлогч дарга профессор Жинь Жаньмин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчид БНМАУ-ын Байгаль, орчныг хамгаалах Яамны урилгаар манай оронд зочилж байгаа юм. Хүлээн авч уулзахад БНМАУ-ын Байгаль, орчныг хамгаалах Яамны сайд У. Мавлүт, БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Дэлинь нар байв.
1287 Үнэн сонин. 1989.10.28. №258 (17475) Эрдэм шинжилгээний бага хурал Хятадын Коммунист Намын (ХКН) үндэслэн байгуулагчийн нэр Ли Дажаогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал В.И. Лениний музейн хурлын танхимд болон МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институт, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн, дорно дахины судлалын хүрээлэнгээс хамтран бага хурлыг зохион байгууллаа. Нийгмийн ухааны институтийн хэлтсийн эрхлэгч түүхийн ухаан доктор Л. Бат-Очир <Ли Дажао бол ХКН-ыг үндэслэн байгуулагчийн нэг мөн> гэсэн илтгэлдээ түүний марксист үйл ажиллагаанаас дэлгэрэнгүй өгүүлээд, Ли Дажао бол 1921 оны Монголын ардын хувьсгалыг дэмжиж, өөрийн хувь нэмрийг оруулсан юм гэж, тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг тэр талархан сайшааж байлаа гээд илтгэлдээ цохон тэмдэглэлээ. ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүх судлалын газрын профессор Ли Юэ <Ли Дажао ба ХКН байгуулагдсан нь> гэсэн илтгэл хийв. ХКН байгуулагдахад Ли Дажао гол үүрэг гүйцэтгэсэн, түүнийг үндэслэгчийн нэг мөн гээд, тэрбээр марксизмыг анх удаа Хятадад дэлгэрүүлэгчийн нэг, ажилчин ангийн гарамгай зүтгэлтэн байсан юм гэж илтгэгч онцолж хэлэв. Нийгмийн ухааны институтийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд эрдэмтэн Т. Лхагваа, дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд эрдэмтэн Д. Баясгалан нарын олон хүн Ли Дажаогийн хувьсгалт үйл ажиллагааны тухай ярив. Ли Дажаогийн эх оронч, хувьсгалч үйлс, интернациолагч үзэл, мятаршгүй хөдөлмөрч чанар нь хятадын ард түмний орчин үеийн түүхэнд болох хувьсгалт тэмцэлд амь биеэ зориулагч, баатарлаг үйлстний үлгэр жишээ болон дурдагдсаар байгааг үг хэлсэн эрдэмтэд тэмдэглээд, Оросд оронд ялсан Октябрийн социалист хувьсгал Ли Дажаогийн ертөнцийг үзэх үзэлд эргэлт гаргасныг дурдав. Эрдэм шинжилгээний бага хуралд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн захирал, Шинжлэх ухааны Академийн сурвалжлагч гишүүн Б. Балдоо, Д. Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуулийн захирал, профессор Г. Миеэгомбо, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, дэд эрдэмтэн Б. Пүрэвдаг, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ш. Сандаг болон бусад эрдэмтэн оролцов. Үнэн сонин. 1989.10.29. №259 (17476) Никсон Хятадад АНУ-тай харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийг чухал ач холбогдолтой хэмээн Хятад улс үзэж байна гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь мэдэгдэв.
1288 <Жэньминь жибао> сонинд мэдээлснийг үзвэл, АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсон БНХАУ-д ирснийг тохиолдуулан тэр дайллага хийжээ. Одоо үед хятад-америкийн харилцаанд бэрхшээл, асуудал бий болов. Гэвч эдгээр бэрхшээл нь БНХАУ-ын буруугаар үүсээгүй юм. Хоёр орны харилцааг хэвийн хөгжлийн замд эргүүлж оруулахын тулд АНУ-ын засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авиа хэмээн Хятад улс найдаж байгаагаа илэрхийлж байна гэж Цянь Цичэнь хэлэв Үнэн сонин. 1989.10.31. №260 (17477) Ой тэмдэглэж байна Бээжин. Аравдугаар сарын 31 Хятадын коммунист намыг үндэслэн байгуулагчдын нэг Ли Дажаогийн мэндэлсний 100 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. Энэ ойд зориулсан баярын хурал дээр ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зан Зэминь үг хэлэхдээ, Орос оронд Октябрийн хувьсгал ялсны дараа Ли Дажао марксизм-ленинизмийн тугийг хятадын нутагт анх удаа мандуулсан бөгөөд Хятадын коммунист намын гарамгай удирдагчийн хувьд тус намын оршин тогтнож ирсэн эхэн үед Хятадын хувьсгалын үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм гэж мэдэгдэв. ХКН-ын удирдагч хятадын коммунистуудад хандаж хятадын нийгмийн хөгжлийн зүй тогтлыг гүнээ ухамсарлаж айлгаж, хөрөнгөтний либералчлалын талынхны ажиллагааг сөрж, түрүүчийн хүмүүсийн нэгэнт эхлүүлсэн социализм байгуулах үйл хэргийг туйлд нь хүргэхийг уриалав. Ардын хурлын ордонд нээгдсэн энэ тэмдэглэлт ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд янз бүрийн орны зуу гаруй эрдэмтэн цугларчээ. Хятадад энэ ойд зориулж Ли Дажаогийн тухай хэд хэдэн ном хэвлэн гаргаж, мөн түүний тухай уран сайхны кино бүтээжээ. Сүүлийн хорь гаруй жилийн дотор Чехословакт нийтдээ 815 км урт дардан зам барьжээ. Одоо Турнов хотыг Прагатай холбосон зам барих ажил үргэлжилж байна. ЗУРАГ ДЭЭР: Бржеаниа, Свиянийн хоорондох дардан замд орших Йизер гол дээр гүүр барьж байгаа нь ЧТК – МОНЦАМЭ-гийн гэрэл зураг Үнэн сонин. 1989.11.01. №261 (17478) Зян Зэминь Р. Никсонтой уулзав Бээжин. Арван нэгдүгээр сарын 2 Нийгмийн байгуулал өөр өөр боловч адил тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа хөгжүүлж, бүх нийтийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хангах үйл хэргийн нийтлэг эрх ашиг Хятад, АНУ-ыг нэгтгэж байна гэж ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсонтой уулзахдаа мэдэгдэв. Одоо америк, хятадын харилцаанд ноцтой асуудал байгаа ч БНХАУ, АНУ одоо болон ирээдүйд хоёр орныг холөож чадах цэгүүдийг олж чадна гэж хоёр цаг шахам
1289 үргэлжилсэн уулзалт ярианы үеэр америкийн зочин тэмдэглэв гэж онцлон тэмдэглэлээ. <Бид шинэтгэл, нээлттэй бодлого баримталж байгаагаасаа яриад зогсохгүй, түүнийг илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэх бодит алхам хийж, түүний дотор одоо мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгон хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэх бодолтой байна> гэж тэр хэлэв. Хятад улс олон улсын харилцаанаас зожигорч, хаалгаа дахин хаахгүй. Бид энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр бусад улстай харилцаагаа хөгжүүлж, түүнчлэн олон улсын эдийн засаг, технологийн эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хэлбэрэлтгүй эрмэлзэж байна гэж Зян Зэминь хэлэв. Саяхан болсон засгийн газрын эсрэг үймээн нь гагцхүү Хятадын дотоод хэрэг бөгөөд тус улс бусдын хэрэгт хэзээ ч оролцдоггүй гэж тэр хэлэв. Харин аливаа улс орнууд манай хэрэгт хөндлөнгөөс оролцохыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй гэж хятадын удирдагч тэмдэглэв. Үнэн сонин. 1989.11.03. №263 (17480) БНХАУ-ын зарим нутагт ган болж байна. Бээжин. Арван нэгдүгээр сарын 7 Энэ намар Хятадын зарим мужид ган болсон нь хөдөө аж ахуйн таримлын ургац хураахад ихээхэн бэрхшээл учруулж байна. Өчигдөр <Зицан жибао> сонинд мэдээлснийг үзвэл, улаан буудай дагнан тариалдаг Хятадын умард нутагт одоо үр тариа хураах төлөвлөгөөт даалгавар барагцаалбал 60 хувь биелээд байна. Шаньдун мужид энэ онд хөрсний чийг дутагдалтайн улмаас 70 сая му (Нэг му га-гийн 15-ны нэгтэй тэнцэнэ)-гийн 60 сая му-д тариалалт хийж, усжуулалтын ажилд 3 сая шахам хүн ажилласан байна. Хэнань мужид ган гачигтайн улмаас 100 сая му хагалсан газарт тариа тарьж чадсангүй. Альхуй мужийн тариалангийн талбайн 67 хувийг ажиглажээ. Ган гачгийн уршгийг арилгахад идэвхтэй оролцохыг гандуу нутгийн хүн гандуу нутгийн хүн амд тус совин уриалсан байна. Үнэн сонин. 1989.11.08. №267 (17484) Алсаас бичигчийн туузаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Цэн Азийн хэд хэдэн улсад албан ёсоор айлчилна гэж Гадаад явдлын яамны төлөөлөгч зарлав. Хятадын засгийн газрын тэргүүн арван нэгдүгээр сарын 14-нөөс гадаадад аялах үеэрээ Пакистан, Бангладеш, Балба улсад айлчлах юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч асан Р. Никсон Хятадад айлчилсны дараагаар БНХАУ-ын Гадаад явдлын Яамны урилгаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Г. Киссинжер энд ирэв. Р. Никсон, Г. Киссинжер нарын айлчлал нь БНХАУ-ын улс төрийн одоогийн байдлыг зөв үнэлж цэгнэж, Хятадтай хэвийн харилцаа нэн даруй сэргээх тодорхой алхам хийхэд АНУ-ын удирдлагад тусална гэж энд үзэж байна. Үнэн сонин. 1989.11.10. №269 (17486)
1290 ХКН-ын Төв Хорооны бүгд хурал Бээжин. Арван нэгдүгээр сарын 10 ХКН-ын Төв хорооны тавдугаар бүгд хурал Бээжинд дөрөв хоног хуралдаж өчигдөр дуусав. Синьхуа хороо уламжилсныг үзвэл бүгд хуралд оролцогчид эдийн засгийг цаашид цэгцэлж, шинэтгэлийг гүнзгиййрүүлэх тухай ХКН-ын Төв Хорооны шийдвэрийг хэлэлцэж сайшаав гэж бүгд хурлын албан мэдээнд өгүүлсэн байна. Бүгд хурал Дэн Слопин ХКН-ын Төв Хорооы Цэргийн Зөвлөлийн даргын тушаалаас огцрохыг зөвшөөрөв. ХКН-ын Төв Хорооны Цэргийн Зөвлөлийг ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь тэргүүлэх болов. Цэргийн Зөвлөлийн даргыг нэгдүгээр орлогчоор БНХАУ-ын дарга Ли Шанкунийг томилжээ. Бүгд хурал Ян Байбинийг ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүнээр сонгов. Бүгд хурал дээр Зян Зэминь үг хэлэв. Аравдугаар сарын 30-наас арван нэгдүгээр сарын 8-ныг дуустал ХКН-ын Төв Хороонд ажлын зөвөлгөөн болж, улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг хэлэлцсэн юм гэж албан мэдээнд тэмдэглэжээ. Протоколд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ-ын хооронд 1990 онд бараа харилцан нийлүүлэх болон төлбөрийн тухай Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн Яамны нэгдүгээр орлогч сайд Д. Готов, БНХАУ-ыг Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад эдийн засгийн харилцаа, худалдааны Яамны нэгдүгээр орлогч сайд Ли Ланьчинь нар саяхан Бээжин хотноо гарын үсэг зурав. Энэхүү Протоколын дагуу тус хоёр орны хооронд нийлүүлж буй уламжлалт барааны тоо хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр зарим шинэ нэр төрлийн бараа харилцан нийлүүлэх болсны дүнд бараа гүйлгээ энэ оныхоос нэлээд хэмжээгээр өсөх боллоо. БНХАУ-аас нийлүүлэх барааны дотор манай ард түмний хэрэгцээт даалимба, цууямбуу, бэржээня, торго, оёмол болон сүлжмэл эдлэлийн хэмжээ урьд оныхоос нэмэгдэх юм. Мөн нөхөр Готовыг БНХАУ-ын Хөнгөн үйлдвэрийн Яамны сайд, Хятад, монголын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах засгийн газар хоорондын комиссын Хятадын хэсгийн дарга Зян Сянжин хүлээн авч уулзан хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Протоколд гарын үсэг зурахад БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё. Оёир, хоёр талын худалдааны төлөөлөгчдийн гишүүд байлцав. Үнэн сонин. 1989.11.11. №270 (17487)
1291 Ян Шанкунийн мэдэгдэл Бээжин. Арван нэгдүгээр сарын 11 Хятад улс эдийн засгаа цаашид хөгжүүлэхийн хамт түүнийг цэгцэлж шинэтгэл хийн, гадаад ертөнцтэй хэлхээ холбоогоо өргөтгөх бодлогоо хэрэгжүүлэх болно гэж ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын дарга Ян Шанкунь мэдэгдэв. <Жэньминь жибао> сонины өчигдрийн дугаарт мэдээлснийг үзвэл, Ян Шанкунь Аргентины хустисналист намын төлөөлөгчидтэй уулзсан байна. БНХАУ-ын дарга тус орны эдийн засгийн байдлын талаар ярихдаа, эдийн засгийг цэгцлэх чиг бодлогыг хэрэгжүүлэхэд 2-3 жил шаардагдах болно: эдийн засгийг цэгцэлнэ гэдэг бол түүний хөгжлийг түр зогсоох биш, харин цэгцлэх явцад хөгжүүлнэ гэсэн үг юм гэж тэр хэлэв. Одоо Бээжинд төдийгүй Хятад орон даяар байдал тогтвортой болж байна гэж Ян Шанкунь цохон тэмдэглэв. Хятад улс Латин Америкийн орнууд, тэдгээрийн улс төрийн намуудтай нөхөрсөг харилцаагаа хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна гэж тэр хэлэв. Үнэн сонин. 1989.11.12. №271 (17488) Хурал болов Бээжин. Арван нэгдүгээр сарын 13 ХКН-ын Төв Хорооны цэргийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон БНХАУ-ын цэргийн дээд удирдагчидтай хийсэн уулзалт дээр өчигдөр Дэн Сяопин үг хэлэхдээ, манай орны арми бол нам, социалист төр, ард түмний арми олон, тус арын нам, төр, социализмд үнэнч хэвээр байх ёстой гэж мэдэгдэв. Хятадын ардын чөлөөлөх арми тусгаар тогтнол, бүрэн эрх, намын шугам, чиг бодлогын дагуу социализм байгуулах үйл хэрэгт улам их хувь нэмэр оруулаасай хэмээн би хүсч байна гэж Дэн Сяопин хэлэв. Саяхан болсон ХКН-ын Төв хорооны бүгд хурал ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн 85 настай Дэн Сяопины хүсэлтийг ёсоор болгосныг түрүү нэгэнт мэдээлсэн билээ. Бээжин. Арван нэгдүгээр сарын 13 ХКН-ын зөвлөхүүдийн төв комиссын ээлжит бүгд хурал баасан гаригт энд болов. Бээжинд ажлаа дууссан ХКН-ын Төв Хорооны тавдугаар бүгд хурлаас гаргасан эдийн засгийг цаашид журамлах, шинэтгэлийг гүнзгийрүүлэх тухай тогтоолыг сайшаав. Энэ баримт бичигт улс орны эдийн засгийн одоогийн бодит байдалд шинжлэх ухааны үндэстэй дүн шинжилгээ хийж, улс ардын аж ахуйн хөгжлийн туршлагыг нэгтгэж, одоо байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойллоо гэж бүгд хурал дээр үг хэлсэн хүмүүс тэмдэглэв. Үнэн сонин. 1989.11.14. №272 (17489) Хамтран ажиллах тухай Бээжин. Арван нэгдүгээр сарын 14
1292 Хятад улс <харилцан ойлгож итгэлцэх, адил тэгш, харилцан ашигтай байх, урт хугацааны ашиг сонирхлыг харгалзан үзэх> зарчмын дагуу гадаад орнуудтай эдийн засгийн талаар хамтран ажиллана гэж ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян ЮЗэминь Япон-хятадын эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Рионти Каван тэргүүтэй тус нийгэмлэгийн төлөөлөгчидтэй энд уулзахдаа мэдэгдэв. <Жэньминь Жибао> сонинд мэдээлснийг үзвэл, энэ төлөөлөгчдийн дээд зөвлөхийн журмаар ирсэн японы эдийн засгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Эйсиро Сайто уулзалтад бас оролцсон байна. ХКН-ын удирдагч БНХАУ-ын улс төр, эдийн засгийн байдлын тухай зочдод ярив. Японхятадын эдийн засгийн нийгэмлэг хоёр орны эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагааны хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс цаашид ч хүч чармайлт тавина гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлэв. Үнэн сонин. 1989.11.15. №273 (17490) Дугуйчдын уралдаан БНХАУ-ын Гуанси-Жуаны өөртөө засах районы Умиц хошуунд болсон <Хуй> цомын төлөө хятад, монголын дугуйчдын уралдаан XI сарын 14-нд дууслаа. Гурван өдрийн уралдааны явцад 100 км-ийн багийн тэмцээнд хятадын нэгдүгээр баг түрүүлж удаа нь монголын шигшээ баг орлоо. 30 болон 120 км-ийн хувийн тэргүүн шалгаруулах тэмцээнд хятадын тамирчин Тан Сюожун, монголын дугуйчин Ганболд тус тус түрүүллээ гэж Синьхуа хороо мэдээллээ. Үнэн сонин. 1989.11.18. №276 (17493) Тулгамдсан зорилтын тухай Бээжин. Арван нэгдүгээр сарын 23 ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь арван нэгдүгээр сарын 6-9-нд болсон ХКН-ын Төв Хорооны тавдугаар бүгд хурал дээр үг хэлэхдээ, эдийн засгийг цаашид сайжруулж, гүнзгийрүүлэх замаар хятадын улс ардын аж ахуйг удаан хугацааны турш тогтвортой, тэнцвэртэй хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ. 40 жилийн хугацаанд үндэсний эдийн засагт чухал амжилт гаргасан боловч, тодорхой алдаа дутагдал ч байлаа гэж хятадын хэвлэлд нийтэлсэн түүний үгэнд дурджээ. Өнөө маргаашийн амжилтын хойноос хөөцөлдсөний улмаас улс орон бодит байдлаас хөндийрч, түүний боломжийг хангалттай харгалзан үзээгүй нь гол алдаа юм гэж ХКН-ын удирдагч хэлэв. Зян Зэминь хэлсэн үгэндээ хөгжлийн зохистой хурдыг тогтоох, эдийн засгийн хангалттай оновчтой, нэн чухал харьцааг хангах зэрэг аж ахуйн ажлыг тэргүүлэх чиглэлийг онцлон дурджээ. Энэ нь урагш төлөвлөгөөтэй, тэнцвэртэй , тогтвортой хөгжиж, эдийн засаг, нийгмийн үр нөлөөг тасралтгүй дээшлүүлнэ гэсэн хэрэг юм. Энэ зорилгод хүрэхийн тулд шинэтгэл хийх, бусад улстай харилцаагаа өргөжүүлэх явцад төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн зохицуулалттай зөвөөр хослуулах хэрэгтэй юм гэж ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.
1293 Удирдах ажлын арга барилыг сайжруулах нь тус орны эдийн засгийг амжилттай хөгжүүлэх нэн чухал нөхцөл мөн гэж тэр хэлэв. Сүүлийн жилүүдэд манай цөөнгүй нөхөд ард түмэнтэй холбоогоо мэдэгдэхүйц сулрууллаа. Ард олны дуу хоолойг үл ойшоох тэдний эрэлт шаардлагад хайхрамжгүй хандах зэрэг хүнд суртал гаргаж, захиргаадаж байсны сацуу, хээл хахууль авч өгөх явдал олширлоо. Зарим эдгээр үзэгдэл нэн ноцтой болж байсны улмаас өргөн ард олны дургүйцлийг маш их хүргэж байв. Энэ нь намын нэр хүндэд сүрхий хор хор хохирол учруулсан юм гэж тэр тэмдэглэв. Намын бүгд хурлын шийдвэрийг тайлбарлан таниулж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд өргөн олныг дайчлахдаа <байнга гүнд байхыг> намын бүх шатны удирдах хүмүүст Зян Зэминь уриалав. Удирдах хүмүүс <нэлээд хэдэн жил бүсээ чангалахад> бэлэн байх хувийн үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна Үнэн сонин. 1989.11.24. №281 (17498) Жижиг үйлдвэрүүд барина Бээжин. Арван хоёрдугаар сарын 1 Хятадын засгийн газар жижиг үйлдвэрүүд бариг ажлыг анх удаа шууд зөвшөөрөв. Засгийн газар сайхан эрчим хүч юм уу, түүхийн эд хэмнэх гол зориулалттай тийм 43 барилга байгууламж барих, шинэчлэх юм уу, өргөжүүлэх төслийг батлав гэж <Жэньминь жибао> сонинд өчигдөр мэдээлжээ. БНХАУ-д үндэсний эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангахад эрчим хүч, түүхий эд хэмнэхийг ихээхэн ач холбогдолтойд үзэж байна. Засгийн газар одоо их барилгын хэмжээг үлэмж хорогдуулж, эрчим хүч, түүхий эдийн цогцолбор зэрэг урьтал болох салбарт өргөн боломж олгож байна. Эдгээр салбарыг хөгжүүлэхэд хэмнэсэн хөрөнгийн зарим хэсгийг зориулж байна. Энэ 43 төслийг хэрэгжүүлэхийн тулд 850 сая юанийг барилгын ажилд шилжүүлээд байна гэж сонинд тэмдэглэжээ. Үнэн сонин. 1989.12.02. №288 (17505) Кино өдрүүд нээгдлээ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны кино өдрүүд <Бумбын оронд хүрэх зам> киногоор эхэллээ. Нийслэлийн <Ялалт> кино театрт эхэлсэн уг кино өдрүүдийн нээлт дээр Соёлын Яамны улсын киноны ерөнхий газрын дарга Я. Тойвгоо хэлсэн үгэндээ, өөрчлөлт, шинэчлэлийн ачаар улс түмэн ойртон нягтарч хамтран ажиллах, нөхөрсгөөр найрсах харилцаанд өргөн зам нээгдэж байна. Энэ үйл яв олон улсын кино байгууллагын үйл ажиллагаа, киноны уран бүтээлчдийн ажил амьдрал, эрэл хайгуулд сайн үр дагавар бий болж байна. Үүний тодорхой баримт өнгөрсөн арван нэгдүгээр сард Улаанбаатар хотод зохиосон олон улсын кино өдрүүд, мөн өнөөдөр нээж байгаа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны кино өдрүүдийн ажиллагаа юм. Манай орнуудын кино урлагийн түүхийн хуудсанд анхны болон тэмдэглэгдэх энэ арга хэмжээ нь хоёр талд уламжлал болон тогтож,
1294 манай хоёр ард түмэн, уран бүтээлчид, киноны байгууллагуудын ажилд тус болно гэдэгт итгэж байна гэж онцлон тэмдэглэв. Өвөр Монголын өөртөө засах орны кино өдрүүдийн ажиллагаанд оролцож байгаа Өвөр Монголын Соёлын танхимын киночдын газрын дарга, БНХАУ-ын кино гаргах, тараах нийгэмлэгийн хэрэг эрхлэгч Ма Веншүй үг хэлэв. Кино өдрүүдээр <Хуриман дээрх хорлол>, <Умар зүгийн хрригдол>, <Аглаг цөлийн арслан>, <Янаг дурлалын үе> зэрэг уран сайхны кино гарах юм Үнэн сонин. 1989.12.06. №291 (17508) Хүлээн авч уулзав Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн хорооны дарга Чэнь Мухуа БНХАУ-д айлчилж байгаа Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга Л. Пагмадулам тэргүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, найрсгаар ярилцав. (МОНЦАМЭ) Үнэн сонин 1989. 12. 12. №244 (17461) Шинэтгэлийн онцлог Бээжин. Арван хоёрдугаар сарын 14 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн шинэтгэл, гадаадад нээлттэй байх бодлогын асуудлаар энд хийж байгаа олон улсын симпозиумд оролцогчидтой уулзахдаа, өнөөгийн шатан дахь хятадын шинэтгэлийн онцлогийг тодорхойлов. <Олон түмэн бүх зүрх сэтгэл, бүх бодол санаагаараа дөрвөн шинэтгэлийн үйл хэрэгт туслахын> тулд ард түмний идэвх санаачилгыг дээд зэргээр дайчлах нь тус орны өнөөгийн улс төрийн өөрчлөлтийн зорилго юм гэж тэр хэлэв. Улс орны эдийн засгийг эмх цэгцтэй болгох талаар мэдэгдэхүйц амжилт олсныг хятадын засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Түр зуурын бэрхшээл байгаа ч, аж ахуйн байдал бүхэлдээ сайжирч, зарим төвөгтэй асуудлыг шийдвэрлэх таатай олон нөхцөл тодорхой болж байна гэж тэр мэдэгдэв. Хятадын үндэсний эдийн засаг нь төлөвлөгөөт аж ахуй, зах зээлийн зохицуулалтыг урьдын адил хослуулснаар байна. Сүүлийн үед зах зээлийн эдийн засгийн эзлэх хувийн жин багассан нь шинэтгэл ухралтад орсон хэрэг хэмээн бодвол алдаа болно. Өөрчлөлтийн үйл явц, эцсийн дүн үүнээс огтхон ч шалтгаалахгүй гэж Ли Пэн хэлэв. Үнэн сонин. 1989.12.15. №299 (17516) Ард олноос тасрах ёсгүй Бээжин. Арван хоёрдугаар сарын 15 Хятад орон хөгжлийнхөө эгзэгтэй шатанд ороод байна. Тус орны өмнө нарийн түвэгтэй асуудлууд шийдвэрлэх, тухайлбал эдийн засгийн зохицуулалтыг хангах, шинэтгэлийг гүнзгийрүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг лавшруулах, үзэл суртлын
1295 хүрээнд эмх цэгц тогтоох зорилт тулгарч байна гэж ХКН-ын Төв хорооны хэвлэл <Жэньминь жибао> сонины тэргүүн өгүүлэлд өчигдөр бичжээ. ХКН-ын 13 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлаас дэвшүүлсэн эдгээр зорилтыг шийдвэрлэхийн тулд коммунист нам ард олны чиг шугамыг баримтлах нь чухал байна. Энэ бол нам ард түмэнд үйлчилж, шаардлагыг сайтар мэдээд зогсохгүй, тэдгээрт цаг тухайд нь хариу өгөх ёстой гэсэн хэрэг мөн. ХКН-ын ажилд гарсан алдаа эндэгдэл бол нам олон түмнээс тасарч, хүмүүсийн тулгамдсан хэрэгцээг тийм хангалттай гүнзгий ухамсарлаагүйтэй гол төлөв холбоотой юм гэж уг тэргүүн өгүүлэлд тэмдэглэжээ. Хятадын удирдлага ард түмэнтэй өргөн харилцаж, хөдөлмөрчидтэй нягт харилцаа тогтоох нь чухал юм гэж уг өгүүлэлд цохон тэмдэглэжээ. Үнэн сонин. 1989.12.16. №300 (17517)
1296 1990 оны “Үнэн” сонин Зян Зэмний уриалга БЭЭЖИН. Одоо үед Хятадын эн тэргүүний зорилго бол нийгмийн тогтвортой байдлыг хангах явдал мөн. Тогтвортой байдлын нөхцөлд л улс орны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд хүчийг төвлөрүүлж болно гэж ХКН-ын Төв Хорооний ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь цохон тэмдэглэв. Хятадын ардчилсан янз бүрийн намын төлөөлөгчдийн хамт хийсэн шинэ жилийн уламжлалт цайллага дээр тэр үг хэлсэн юм. Одоо улс орны байдал тогтвортой байна. ХКН-ын удирдлагаар бүх ардчилсан нам, олон нийтийн байгууллага хамтын хүч чармайлтаар Хятадад тулгарсан түр бэрхшээлийг гэтлэн давж бүрэн чадна. Аж ахуйн үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн тогтвортой байдлөг хангасан нөхцөлд шинэтгэлийг гүнзгийрүүлэх замаар замнах нь үндэсний эдийн засгийг өнө удаан тогтвортой бөгөөд оновчтой хөгжүүлэхийн чухал баталгаа мөн гэж ХКН-ын удирдагч тэмдэглэнэ. Ирж байгаа он бол эдийн засгийг зохицуулах, Хятадад шинэтгэл явуулах үйлсийн зангилгаа жил юм. Энэ жилийн үр дүн Хятадын дараачийн хөгжилд асар их ач холбогдолтой юм. Тийм учраас ХКН-ын удирдлагаар нэгдмэл фронтыг нягтруулах нь улс орны өмнө тулгарч байгаа бүх зорилтыг шийдвэрлэх баталгаа мөн. Коммунист нам бол бүх ард түмнийг нэгтгэн нягтруулагч хүч юм. Шинэ онд намын байгуулалтыг бүх талаар бэхжүүлж, хүнд суртал, ялзралын үзэгдлүүдтэй тэмцэхэд шинэ амжилт олох нь чухал байна. Нийт нам, ялангуяа өндөр тушаалын удирдах боловсон хүчин аод түмэнтэй хамт бэрхшээлийг даан туулж, юуны өмнө хойшхи нарийн төвөгтэй жилийг угтахад бэлэн байх ёстой гэж ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. 1990 оны 01-р сарын 4-ний өдрийн мэдээ. 4-р нүүр (МОНЦАМЭ) Шинэ хэлбэр нэвтэрч байна Хятадын удирдлагын баримталж байгаа улс ардын аж ахуйг сайжруулах чиг бодлого тус оронд бүс нутаг хоорондын эдийн засагийн нийгэмлэгүүдийн хөгжилд хүчирхэг түлхэц өгөв. Одоо ийм нийгэмлэг 100 гаруй байгуулагдаад байна. “Жэньминь жибао” сонинд үүнтэй холбогдуулан бичихдээ, Хятадын эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэх учиртай эдийн засгийн дотоод харилцааны шинэ дэвшилт хэлбэр БНХАУ-д батжиж байна гэж онцлон тэмдэглэжээ. 1990 оны 01-р сарын 13-ний. 4-р нүүр Холбоог бэхжүүлэх хөдөлгөөн БНХАУ-ын уламжлалт баяр Чуньзе буюу бэлгийн улирлын шинэ жилийн энэ өдрүүдэд Хятадын коммунистууд нам, хөдөлмөрчдийн холбоог бэхжүүлэх өргөн олны
1297 хөдөлгөөн өрнүүлж эхлэн, нам засаг захиргааны аппаратын олон зуун мянган ажилтан намын үндэслэл чиглэлийг сурталчлах зорилгоор хөдөө нутгуудад яваад байна. Эдгээр арга хэмжээний гол утга санаа нь Хятадад нийт үндэсний нэгдэл нягтрал, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал бий болгох, “Дөрвөн үндсэн зарчим”, түүний дотор хөгжлийн социалист зам, Коммунист Намын удирдах үүргийг хэлбэрэлтгүй баримталсан нөхцөлд шинэтгэл хийхэд оршиж байна. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь Шаньси мускийн Датуны нүүрсний уурхайнуудаар аялсан явдал энэ хөдөлгөөний нэг үйл явдал болов. Томоохон үйлдвэрлэлийн ажилчин хүнд өндөр зохион байгуулалт, сахилга, харилцан дэмжлэг, уялдаатай үйл ажиллагаа хэрэгтэй, үүнд та нарын хүч чадалд оршино” гэж тэр нүүрс малтагчидтай ярилцахдаа хэлжээ. Одоо ХКН, Хятадын пролетари нарт хандаж улс орныхоо эзэн хүний сэтгэл, түүний хувь заяаны төлөө өндөр хариуцлагаа илтгэн харуулахыг уриалж байна.ХКН-ын Төв Хорооны санаачилгаар өрнүүлсэн энэ хөдөлгөөн хүн амын нийгмиин бараг бүх бүлгийг хамарчээ. Жишээлбэл, хятадын армийн ялагдашгүйн баталгаа бол намын удирдлагад арми туйлын үнэнч байхад оршино гэж Бээжинд байрладаг цэргийн ангиудын цэрэг, дарга нарын хүрээнд Зян Зэминь саяхан үг хэлэхдээ тэмдэглэсэн билээ. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн Цяо Ши хөдөө аж ахуйн бодлогын ирээдүйд сэтгэл зовнисон тариачдад хандаж үг хэлэхдээ, Хятад улс шинэтгэл, нээлттэй бодлогыг үнэнчээр баримтлахад эргэлзэх нь огт үндэсгүй гэж тэмдэглзсэн байна. 1990 оны 2-р сарын 2 -ны өдрийн мэдээ. 4-р нүүр Хүн ам зүйн бодлого Хэрэв хүн амын өсөлтөд хяналт тавих үр нөлөөтэй арга хэмжээ цаг алдалгүй авахгүй бол Хятад улс шинэчлэх, хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэх замд бас илүү ноцтой сонирхолтой тулгарч болох юм. Бээжинд болж байгаа гэр бүлйг төлөвлөх асуудлаархи бүх хятадын зөвлөлгөөнд оролцогчдод ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминь, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нараас ирүүлсэн захидалд ингэж өгүүлсэн байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ. БНХАУ-д төрөлтийг төлөвлөгөөтэй болгох асуудлыг төрийн бодлого болгосон бөгөөд энэ нь хүн амын асалт, нийгэм- эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хооронд нь нийцүүлэх учиртай юм. Энэ зууны эцэс гэхэд БНХАУ-ын хүн ам зүйн байдал нь ажлын байрны тоог эрс лошруулж, хүнсний үйлдвэрлэл, орон сууцны барилгын ажлын хэмжээг нэмэгдүүлэхийг шаардах бөгөөд тодорхой нөхцөл байдалд хэд хэдэн сөрөг үр дагавар, тухайлбал, нэг хүнд ногдох дундаж орлого багасахад хүргэж болох юм гэж мэргэжилтнүүд үзэж байна. 1990 оны 2-р сарын 6 -ны өдрийн мэдээ Олон нам хамтран ажиллах тухай
1298 Өчигдөр энд тараасан ХКН-ын Төв хорооны баримт бичигт БНХАУ-ын улс төрийн ардчилсан намуудьн үүргийг дээшлүүлэх нь чухал байна гэж цохон тэмдэглэжээ. Энэ зорилгоор ХКН-ын Төв Хорооны бодлогыг хэлэлцэхэд жилд нэг удаа ХКН-ын зөвшөөрөлгүйгээр оролцох нийтийн эрх ашгийг төлөөлсөн асуудлаар санал бодол солилцохын тулд цөөн тооны хүн оролцон хэлэлцээ үүе хийж байхыг ардчилсан вамуудын удирдагчдад зөвшөөрчээ. Хятадад ардчилсан яамууд.гэж нэрлэгддэг нийгэм улс төрийн 8 байгууллага байдаг юм. Эдгээр нам бараг бүгдээрээ гоминданы дэглэмтэй хийсэн тэмцлийн явцад 1940-өөд оны хоёрдугаар хагасад байгуулагдаж БНХАУ байгуулагдсаны дараа хятадын ардын ардчилсан нэгдмэл фронтын бүрэлдүүнд орсон юм. Хятадын Коммунист Нам бол эрх баригч нам мөн. Харин ардчилсан намууд бол ХКНын удирдлагыг хүлээн зевшөөрч, социализмын сайн сайхны тусын тулд ХКН-тай бүрэн зохицон ажилладаг “ХКН-ын ойр шадар андууд» мөн гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. ХКН түншүүдтэйгээ харилцан ажиллах үндэс бол өнө удаан зэрэгцэн оршиж, харилцац хяналт тавьж, аливаа бэрхшээлийг хуваалцахад бэлэн байх явдал мөн. ХКН-ын удирдлагын дорхи ийм хамтын ажиллагаа бол өрнөдийн капиталист орнуудын олон намын системээс үндсээрээ ялгаатай юм. БНХАУ-ын улс төриин механизмын онцлог шинж болсон уг систөм хэд хэдэн социалист оронд байгаа нэг намын системээс бас ялгаатай гэж тус баримт бичигг өгүүлсэн байна. ХКН-д янз бүрийн санал, шүүмжлэл шаардлагатай бөгөөд олон түмний хяналтыг хүлээж байна. Одоогоос хойш тус намын бүх шатны хороонд харилцан туслах эрх ашгийн тулд бусад намын удирдагчидтай найрсаг дотно харилцаа тогтоохыг даалгаж байна. Ардчилсан намуудтай зөрчил үүсвэл хятадын коммунистууд зүй зохистой хандаж, “нэгдэл шүүмжлэл–нэгдэл” гэсэн томьёоллоор ардчилсан зөвлөгөө хийж асуудлыг зохицуулж байвал зохино хэмээн ХКН-ын Төв хороо үзэж байна гэж уг баримт бичигт цохон тэмдэглэжээ. Хятадын Гадаад явдлын Яамны төлөөлөгч Камбок улсын бүрэн эрхийн тухай ярихдаа, “Камбожийн дөрвөн тал санал нийлсэн нөхцөлд л энэ ойлголт үр нөлөөтэй болно” гэв. 1990 оны 2-р сарын 8 -ны өдрийн мэдээ Зөвлөлт Хятадын хэлэлцээ Зөвлөлт-Хятадын дипломат цэргийн мэргэжилтний бүлгийн хэлэлцээний хоёрдугаар үе, хоёрдугаар сарын 8- 22-нд Бээжинд болов. Уг бүлгийн зөвлөлтийн хэсгийг ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны Азийн социалист орнуудын газрын дарга Г.В.Киреев, Хятадын хэсгийг БНХАУ-ын Гадаад явдлын яамны ЗСБНХУ, Дорнод Европын орнуудын хэлтсийн орлогч эрхлэгч Лю Гуа-жи нар тэргуүлж байна. Зөвлөлт хятадын хилийн районд зэвсэгт хүчнийг харилцан хорогдуулах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэхэд удирдлага болгох зарчмыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Зөвлөлт-хятадын хилийн районд зэвсэгт хүчнийг хорогдуулж, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх нь энх тайвнаар зэрэгцэн
1299 орших зарчмын үндсэн дээр тус хоёр орны хооронд сайн хөршиин харилцаа хегжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна. Хэлэлцээ ажил хэротч байдалд боллоо. Зөвлөлтийн төлөөлөгчид БНХАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Тянь Зэнпэй, Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын орлогч дарга хурандаа генерал Сюй Синь нартай; уулзав. Уулзалтад БНХАУ-д ЗСБНХУ-ын хэргийг түр хамаарагч Т.Я. Воробьев оролцов. Хоёр тал хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиров. 1990 оны 2-р сарын 25-ны өдрийн мэдээ Зян Зэминь үг хэлэв Өнгөрсөн оны 5, 6-р дугаар сард Бээжинд болсон хэрэг явдлаас хойш тус орны хүн амын дунд явуулж буй хүмүүжлийн ажлын үүргийг дээшлүүлж, олон түмний дотор суртал нэвтрүүлгийн ажил явуулах асуудал Хятадын удирдагчид болон хэвлэлийн анхаарлын төвд байсаар байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудтай уулзаж ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зян Зэминийн хэлсэн үгийг ХКН-ын Төв хорооны хэвлэл “Жэньминь жибао” сонины баасан гаригийн дугаарт нийтэлсэн байна. Намын удирдлагыг хэлбэрэлтгүй дагаж, коммунизмын эрхэм дээд зорилгыг өргөн олонд идэвхтэй нэвтрүүлж, марксизм-ленинизм болон Мао Зэдуны үзэл санаанд үнэнч байх үзлээр намын гишүүд, ард түмнийг хүмүүжүүлэхийг суртал нэвтрүүлгийн байгууллагуудад тэр уриалжээ. “Хэвлэлийн туйлын эрх чөлөө” гэгч үзэл санааг тэр шүүмжилсэн байна. Аль ч оронд хэвлэл нь ангийн шинжтэй байдаг. Социалист нийгэмд хэвлэл нь хэсэг бүлэг хүн биш, харин нийт ард түмэн, намын үйл хэрэгт үйлчилж, нам, улс орны хүн амын санаа бодлыг тусган социализм руу хийж буй бүх дайралтын эсрэг тэмцэх ёстой гэж тэр хэлжээ. Олон улсын дайсагнагч хүчин социализмыг тайван замаар өөрчлөх гэсэн санаархлаа үл орхиж, Дорнод Европын орнуудын байдал тайван бус хэвээр байгаа одоогийн нөхцөлд өрнөдийн зарим орон Хятадын талаар эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Хятадын эдийн засаг ноцтой бэрхшээлийн үед орж, улс орны дотоодод “Хөрөнгөтний либералчлалын” нөлөөнд автсан зарим хүн үйл ажиллагаа явуулсан байна гэж Зян Зэминь тэмдэглэв. Тиймээс нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангах нь ХКН-ын хувьд эн тэргүүний зорилт хэвээр байна. Энэ хэрэгт Хятадын хэвлэл, радио, телевизэд чухал үүорэг ногдож байна гэж Хятадын намын удирдагч тэмдэглэв. 1990 оны 03-р сарын 4-ны өдрийн мэдээ Шинэтгэлийн бодлого, зөрчил бэрхшээл Хятадын үндэсний эдийн засаг зөв чиглэлээр хөгжиж байна. Гэвч тус орны аж ахуйн амьдралд, эдийн засгийн хүрээг эмх цэгцтэй болгох явцад олон гүнзгий зөрчил бэрхшээлтэй асуудал тулгарсаар байна гэж Аж ахуйн удирдлагын системийг өөрчлөн байгуулах улсын хорооны даргаар шинээр сонгогдсон Чэнь Зинь Хуа “Жунго Зинан Тачинь Гайгь” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа мэдэгджээ.