1200 болно гэж мэдэгдэв. Энэ асуудал л хоёр талын харилцааг сайжруулахад саад болж байгаа юм гэж Ли Пэн тэмдэглэлээ. Хятад энэтхэгийн харилцаа сайжрах нь БНХАУ, Энэтхэгт ашигтай төдийгүй нийт азийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмэр болно гэж хятадын удирдагч онцлон тэмдэглэв. Үнэн сонин. 1988.12.21 №305 (17208) Хэлэлцээний замаар шийдвэрлэнэ Хятад энэтхэгийн найрамдлын хөгжил нь Ази болон даян дэлхийд энх тайван тогтвортой байдлын үйл хэрэгт оруулсан хувь нэмэр мөн гэж Хятадад албан ёсоор айлчилж байгаа Энэтхэгийн ерөнхий сайд Ражив Гандитай уулзах үеэр БНХАУ-ын дарга Ян Шанкунь өчигдөр мэдэгдэв. Хятад, энэтхэг хоёр улс сайн хөршийн хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх ёстой. Хоёр талын харилцаанд байгаа асуудлыг илэн далангүй шударга найрсаг хэлэлцээний явцад шийдвэрлэж болно. Ян Шанкунь түвдийн талаарх БНХАУ-ын засгийн газрын бодлогын тухай ярив. Төв зөсгийн газар түвдүүдэд тухайлбал санхүүгийн бэрхшээлт асуудлаа шийдвэрлэн энэ районы боловсрол соёлыг хөгжүүлэхэд нь тусалж байна. Бид түвдийн ард түмний шашин шүтлэг, заншил уламжлалыг хүндэтгэж байна гэж хятадын удирдагч тэмдэглэв. Ражив Ганди үг хэлэхдээ Түвдийг хятадын өөртөө засах орон гэдгийг хүлээн зөвшөөрч түүний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх тухай энэтхэгийн байр суурийг нотлов. Ражив Ганди хятадын удирдагчидтай хийсэн хэлэлцээг өндрөөр үнэлээд, Хятадад хийж байгаа айлчлал маань хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусална гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Үнэн сонин. 1988.12.22 №306 (17209) Багц мэдээ БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга Дэн Сяопин Хятадад албан ёсоор айлчилж байгаа энэтхэгийн ерөнхий сайд Ражив Гандийг хүлээн авч уулзав. Энэ айлчлал хятад энэтхэгийн харилцааг жинхэнэ ёсоор сайжруулахын эхлэл болж байна гэж Дэн Сяопин уулзалт дээр мэдэгдэв. Үнэн сонин. 1988.12.23 №307 (17210) Аддис-Абеба Этнопын Ажилчдын намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын ерөнхийлөгч Менгисту Хайле Марнам энд айлчилж байгаа ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ян Жудай тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчдийг өчигдөр энд хүлээн авч уулзав гэж ЭНА агентлаг мэдээлэв. Тус хоёр намын хэлэлцээ Этиоп, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Этиопын удирдагч тэмдэглэв. Үнэн сонин. 1988.12.27 №310 (17213)
1201 1989 он ҮНЭН сонин Анхны хууль БЭЭЖИН. Нэгдүгээр сарын 2. (МОНЦАМЭ). Шинэ Хятадын түүхэн дэх анхны <Эмчийн ёс зүйн хуулийг> БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах Яам батлав. Хуульд эмнэлгийн ажилтнуудын үүргийг тодорхойлжээ. <Бүх өвчтөн үндэсний хамаарал, хүйс, аж байдлын түвшин, нийгмийн байдлаас шалтгаалахгүйгээр эмнэлгийн үйлчилгээний хүрээнд адилхан эрх эдлэх ёстой> гэж хуульд онцлон тэмдэглэжээ. Хятадын эмч нар хуулийн үзэл санааг чанд мөрдөж, <албан тушаалаа ашиглан хувийн ашиг хонжоо харахыг эрмэлзэхгүй байх> ёстой. Эмч эмнэлгийн сувилагч нар өвчтөнд санаа тавин, эелдэг зөөлөн хандаж, эмчийн нууцыг хөдөлбөргүй сахиж, мэргэжлээ дээшлүүлэх ёстой гэж баримт бичигт өгүүлжээ. Эмнэлгийн ажилтнаас өвчтөнүүдэд хандах хандлага нь түүнийг албан тушаал дэвшүүлэх, цалин нэмэхэд тодорхойлогч шалгуур байх ёстой гэж хуульд тэмдэглэсэн байна. <Эмчийн ёс зүйн хуулийг> баталсан нь нийт орны хэмжээнд эмнэлгийн ажилтнуудын хувийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгт чухал ач холбогдолтой юм гэж Эрүүлийг хамгаалах Яамны төлөөлөгч Фан Сужэнь энд мэдэгдэв. <Олон залуу эмчид ухамсарт чанар дутаж байгаа нь хятадын эрүүлийг хамгаалах байгууллагуудын ажлын чанарт зохисгүй нөлөөлж байна> гэж тэр хэлэв. Үнэн сонин. 1989. 01.03. №2. (17219) Айлчлал, уулзалт БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь гурав хоног албан ёсоор айлчлахаар Югославын нийслэлд өчигдөр ирэв. Хоёр орны Гадаад явдлын Яамны сайд нарын хэмжээнд болох хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байдлын тулгамдсан асуудлыг голлон анхаарах ажээ. Үнэн сонин. 1989. 01.06. №5 (17222) ХЭЛ ШИНЖЛЭЛ Хятад хэлийг дэлхийн хамгийн хэцүү хэл гэж судлаачид үздэг. Дөчин боть тайлбар толь бичигт 49905 дүрс үсэг бичигдсэн байдаг. Хятад хэлний нэг авиа маш олон утга, санааг илэрхийлдэг. Жишээлбэл: <И> авиа өргөн, маш их, хувцас, зогьсох, томоогүйтэх зэрэг үзэгний үзүүрээр 64 хөдөлгөөн хийж дүрсэлдэг ажээ. Үнэн сонин. 1989. 01.07. №6 (17223) ШИНЭТГЭЛИЙН ТОЛЬ БИЧГҮҮД БЭЭЖИН. Нэгдүгээр сарын 14. (МОНЦАМЭ). Хятадад <Эдийн засгийн шинэтгэлийн лавлах толь бичиг>, <Улс төрийн системийн шинэтгэлийн лавлах толь бичиг>, <Улс төрийн системийн шинэтгэлийн лавлах толь бичиг> хэвлэлээс гарав. Олон
1202 хувиар хэвлэсэн шинэ лавлах толь бичгүүдэд шинэтгэлийн практик алхамд онолын гүнзгий шинжилгээ хийж, түүнийг өргөн олон талаас нь тайлбарлаж, нам төр, засгийн газар, аж ахуйн үндсэн баримт бичгүүдийн эх чухал лавлах, тоо баримт, тэрчлэн бусад орны улс төр, эдийн засгийн системийн тухай мэдээ оржээ. Уншигчдад зориулж лавлах толь бичгүүдийн төгсгөлийн бүлэгт Зөвлөлт Холбоот Улсын өөрчлөн байгуулалт, социалист бусад орны шинэтгэлийн тухай дэлгэрэнгүй өгүүлж, намтарчилсан лавлах орсон байна. Үнэн сонин. 1989. 01.15. №13 (17230) Шийдвэрлэх асуудал БЭЭЖИН. Нэгдүгээр сарын 17. (МОНЦАМЭ). Хятадад өрнөж байгаа шинэчлэлийн үйл явцад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал гарч ирэв. Эдгээрийн дотроос нам, улсын байгууллагын ажилтнууд цэх шударга, хээл хахуульд автахгүй байх нь хамгийн чухал асуудал юм. Өчигдөр хятадын төвийн сонинуудад нийтэлсэн ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын баримт бичигт энэ асуудлыг сөхөн тавьжээ. Хятадын дийлэнх олонх коммунист, боловсон хүчин хууль, сахилгыг нарийн сахиж, шинэчлэл, гадаад ертөнцтэй харилцаагаа өргөжүүлэх бодлогын шалгалтыг давав. Үүний сацуу шалгалтыг давж чадалгүй хээл хахуульд автаж, эрх мэдлээ амин хувийн зорилгоор ашигласан этгээдүүд бас байна. Энэ нь нам, улсын байгууллагыг ард түмний нүүрэн дээр гутааж, шинэчлэл, гадаад ертөнцтэй харилцаагаа өргөжүүлэх бодлогод хор хүргэж, улсын эрх ашигт хохирол учруулав. Бид шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ. Үнэн сонин. 1989. 01.18. №15 (17232) Спортын тавцанд ХӨЛ БӨМБӨГ. Дэлхийн хөл бөмбөгийн холбооны анхны дэд ерөнхийлөгч асан Валентин Гранаткины дурсгалд зориулсан олон улсын тэмцээнд ЗХУ-ын нэгдүгээр шигшээ баг түрүүлжээ. Энэ тэмцээнд Хятад, Бельги, АНУ, ХБНГУ-ын болон ЗХУ-ын хоёрдугаар шигшээ багууд оролцсон юм. Үнэн сонин. 1989. 01.19. №16 (17233) Хятад орон Хятад орноор аялахад үзэж сонирхох зүйл арвин. Энэ оронд зочилсон хүмүүс эртний түүхт Цагаан хэрмийг үзэлгүй, их хөлийн Шанхай хотод очилгүйгээр <Бээжин нугас> амтлахгүйгээр буцах нь бараг үгүй ажээ. ▪ Зочноо эрхэм сайнаар хүндэтгэе гэвэл нугас шарж дайлдаг байна. <Бээжин нугас> хэмээн олноо алдаршсан зоогийн газрууд нийслэл хотод бий. ЗУРАГ ДЭЭР: <Бээжин нугас> зоогийн газрын барилгын үндэсний шинж, хэлбэрийг илэрхийлсэн гаднах байдал. ▪ Дэлхийн сонин зүйлийн нэгд тооцогддог Хятадын Цагаан хэрмийг сая сая хүний амь насаар эрт цагт барьсан юм. Өндөр уулын хяр, сэрвэнг дамнуулан барьсан эл хэрэм
1203 5000 км урт, 5-6 метр өргөн бөгөөд өндөрлөг бүрийн оройд ийш тийш харуулдах цамхагтай. Энд тэндээс Бээжинг зорин ирэгсэд дурсгалт энэ хэрмийн зүг тасралтгүй цувах болжээ. ▪ Шанхай хот бол нээлттэй хаалгын бодлогын гол бүс бөгөөд олон улсын далайн тээвэр ихэд хөгжсөн газар юм. Хуан пу мөрнөөр газар газрын зочин гийчид усан онгоцоор тасралтгүй зугаалан хотын байдалтай танилцдаг ажээ. Үнэн сонин. 1989.01.21. №18 (17235) САНАЛ СОЛИЛЦОВ ХАНОИ. Нэгдүгээр сарын 21. (МОНЦАМЭ). БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Лю Шуциньтэй санал солилцох зорилгоор БНСБУ-ын Гадаад явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд Динь Нью Лием Бээжинд айлчлав. Тэд хоёр орны Гадаад явдлын Яамны сайд нарын болох уулзалтад бэлтгэх асуудал хэлэлцэв гэж БНСБУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч вьетнамын мэдээллийн агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулж хэлэхдээ мэдээлэв. Хоёр тал хятад, вьетнамын харилцааг хэвийн болгох асуудал, тэрчлэн харилцан сонирхож байгаа бусад асуудал, тэрчлэн харилцан сонирхож байгаа бусад асуудал, түүний дотор Кампучийн эргэн тойрны асуудлыг авч хэлэлцжээ. Вьетнамын зочныг БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь хүлээн авч уулзжээ. Санал солилцолт ашигтай бөгөөд илэн далангүй, найрсаг байдалд болов гэж БНСБУын Гадаад явдлын Яамны төлөөлөгч цохон тэмдэглэлээ. Хоёр тал нэлээд зүйл хэлэлцэн тохиров. Тохироогүй үлдсэн асуудлуудыг хожуу хэлэлцэнэ. Кампучийн асуудлын тухайд гэвэл, уг асуудлын олон улсын талыг авч хэлэлцлээ. Энэ асуудлын дотоод талыг кампучийн тал өөрсдөө шийдвэрлэх болно гэж БНСБУ-ын Гадаад Явдлын Яамны төлөөлөгч зааж тэмдэглэв. Үнэн сонин. 1989. 01.22. №19 (17236) Хятадад айлчилна ИСЛАМАБАД. Нэгдүгээр сарын 24. (МОНЦАМЭ). Пакистаны ерөнхий сайд Бепазир Бхутто анхныхаа албан ёсны айлчлалаа Хятадад хийнэ. Пакистаны Гадаад явдлын Яамны төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг үзвэл, айлчлалыг энэ оны хоёрдугаар сарын 11-14нд хийх ажээ. Эндхийн улс төрийн ажиглагчдын үзэж байгаагаар Беназир Бхутто гадаадад хийх айлчлалаа Хятадаас эхлэх бодолтой байгаа нь пакистан, хятадын харилцааг цаашид бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг харуулж байна. 1951 онд тус хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших Пакистаны уламжлалт хамгийн нягт харилцаатай нэг түнш нь БНХАУ байлаа. Пакистан, хятадын хэлхээ холбоог сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, цэргийн салбарын идэвхтэй хамтын ажиллагаа тодорхойлж байна. Беназир Бхуттогийн өөрийн нь тодорхойлсноор Хятадтай бүх талын
1204 хэлхээ холбоог хөгжүүлэх нь саяхан засгийн эрхэнд орсон Пакистаны Ардын Намын гадаад бодлогын нэг чиглэл хэвээр байгаа ажээ. Үнэн сонин. 1989. 01.25. №21 (17238) Техник Хятадын эрдэмтэд эртний хүрэл эдлэлийг лазерын багц туяагаар цэвэрлэдэг шинэ арга бүтээжээ. Эртний хүрэл эдлэл дээр ногоон зэв үүсэж идэгддэгийг <хүрлийн өвчин> гэдэг ажээ. Түүнийг урьд нь химийн аргаар цэвэрлэдэг байсан боловч үр ашиг нь муу байжээ. Хятадын музейд байгаа 30-аад хүрэл эдлэлийг ийм шинэ аргаар одоо цэвэрлээд байна. Үнэн сонин. 1989. 01.26. №22 (17239) Хянах болов БЭЭЖИН. Нэгдүгээр сарын 28. (МОНЦАМЭ). Хятадын Ханжоу хотын сэтгүүлчдэд нийгмийг аюулаас хамгаалах бүх байгууллагад ямар ч саадгүй орж, тэдгээр байгууллагын хуулийг хэрхэн биелүүлж байгааг хянах эрх олгожээ. Хотын нийгмийг аюулаас хамгаалах газар ийм шийдвэр гаргаад, олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслийн сурвалжлагчдад тусгай үнэмлэх олгосон байна. <Жэньмин Жибас> сонинд мэдээлснийг үзвэл, тус хамтын нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын зарим ажилтан хууль зөрчиж сахилга бат алдсан, хятадын цагдан сэргийлэхийн зарим хүн зохисгүй явдал гаргасан нь ийм арга хэмжээ авахад хүргэжээ. Ханжуо хотын нийгмийг аюулаас хамгаалах газрын үзэж байгаагаар бол сэтгүүлчид цагдан сэргийлэхийн үйл ажиллагаанд олон нийтийн ажиллагаанд идэвхтэй оролцож байх юм. Үнэн сонин. 1989. 01.29. №25 (17242) Итгэл найдвар дүүрэн ирлээ БЭЭЖИН. Хоёрдугаар сарын 2. (МОНЦАМЭ). ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны сайд Эдуард Шеверднеев БНХАУ-д албан ёсоор айлчлалаар өчигдөр хүрэлцэн ирэв. Бээжингийн Шеудугийн нисэх онгоцны буудалд түүнийг БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь, албаны бусад хүн угтлаа. Угтагсдын дотор ЗСБНХУ-аас БНХАУд суугаа элчин сайд Олег Трояцовский байв. Эдуард Шеверднеев ирэнгүүтээ хятадын болон гадаадын хэвлэлийн төлөөлөгчдөд зориулж мэдэгдэл хийлээ. Бид сайхан хүсэл эрмэлзэл, их итгэл, найдвар дүүрнээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутагт хөл тавилаа. Энэ бол ард түмэн нь Хятадын Коммунист Намын удирдлагаар социалист өөрчлөлтийн аварга их төлөвлөгөө амжилттай хэрэгжүүлж байгаа аугаа их оронтой учран золгох гэсэн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол бидний яриа, хэлэлцээ зөвлөлт, хятадын харилцааны цаашдын тааламжтай өөрчлөлтөд тус дөхөм үзүүлэх болно гэсэн итгэл найдвар
1205 юм. Ийм өөрчлөлт гаргахын тулд багагүй зүйл хийлээ. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард хүндэт нөхөр Цянь Цичений Москвад хийсэн айлчлал энэ чиглэлд томхон алхам болсон юм. ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга М.С. Горбачев, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын уулзалт хийхээр тохиролцсон юм. Танайд бидний хийж байгаа айлчлал энэ уулзалтад шууд бэлтгэх ажлыг дуусгах учиртай бөгөөд уулзалт хийх товыг бид энэ өдрүүдэд тохиролцоно гэдэгт би найдаж байна. Уулзалт хөрш орнуудын түүхэнд шинэ үе нэмнэ гэдэгт итгэж байна. Болох гэж байгаа үйл явдлын цар хэмжээ, тэрчлэн хоёр талын харилцааг хэвийн болгох, бүс нутаг болон дэлхий дахины байдлыг сайжруулахад түүний үзүүлэх асар их ач холбогдлыг ойлгох бид хэлэлцээ хийж эхлэх гэж байна. Энх тайван, хөгжил зөвлөлт, хятадын яриа хэлэлцээрийн гол сэдэв юм. ЗСБНХУ, БНХАУ дахь өөрчлөн байгуулах, шинэчлэх, шинэтгэх, социализмын хүч нөөцийг бүрэн нээн илрүүлэх үйл явц нь олон улсын шинэ харилцаа цогцлон байгуулах бүрэлдэхүүн хэсгийн хувьд бидний анхаарлын төвд байна. Манай ард түмнийг холбож байгаа хүндэтгэх, найрамдалтай байх сэтгэлийн тухай ч бие биедээ хэлэх зүйл бидэнд бий. Үүнийг хөгжүүлэн бэхжүүлэх нь манай орнуудын харилцааг шинэ шатанд гаргах үйл хэргийн нэг адил мөн эн тэргүүний нэн чухал зорилт мөн. Халуун дотно угтан золгосонд талархал илэрхийлье. Шинэ шинэ амжилт олж, цэцэглэн хөгжихийг бээжингийнхэн, хятадын бүх ард түмэнд хүсэн ерөөж байгааг уламжилна уу. Үнэн сонин. 1989.02.03. №29 (17246) Хаврын баяр Эртээс уламжлагдан ирсэн сайхан зан үйл эдүгээ хүртэл ард түмний дунд байсаар байна. Цөөнх үндэстнээс гадна хан үндэстний зан заншил ерөнхийдөө адилхан. Нутгийн хойд хэсэгт орших тариачид хөхөө сард айл бүр идшээ бэлтгэж, гахай, хонь төхөөрч, хөхөө сарын зутал (нэгэн шингэн будаатай хоол) идэж, баярын бялуу бэлдэж, хаалган дээрээ үүдний сахиус бүхий зурагт бурхан залж, түүний хоёр хажууд бэлгэдсэн үгтэй зургийг өлгөн, муу бүхнийг зайлуулах бэлгэдэл болгодог ажгуу. Битүүний орой галын наадам хийнэ. Үүр цайж гэгээ орохын үед бүгд гоёлын шинэ хувцсаа өмсөж, өндөр модон хөд дээр бүжиглэн, ший янгуу тоглож, илжиг унасан дүртэй болоод завь дүрстэй загвар хийж голд нь хүн орж бүжиглэнэ. Басхүү уламжлалт луу, арслангийн сүр хүчийг дүрсэлсэн бүжиг бүжин нийтээр баясан цэнгэмүй. Шинэ оноор шинэ жилийн зургийг айл бүр хадна. Энэ нь тусгайлсан зориулалттай байдаг. Мянгаад жилийн өмнө үүссэн гэх бөгөөд зургууд нь барласан ч байдаг, мөн зураасан зураг, усан будгийн зургууд ч байдаг. Өнгө будаг хосолсон, баяр жаргал бэлгэдсэн сэдэвтэй зургуудын зарим нь загас тэвэрсэн өхөөрдөм хөөрхөн хүүхэд, анжисны үхэр болон
1206 байгалийн цэцэг, шувууны зурагтай байх жишээтэй. Шинэ жилийн зураг агуулга төгөлдөр учир ард олон маш их таашаадаг ажгуу. Битүүний өдөр нас сахих зан үйл байдаг. Өөрөөр хэлбэл шинийн нэгний урьд өдрийн орой ам бүлээрээ цугларч үдшийн зоогоо барина. Зоогийн дараа бүгдээрээ тоглон наадаж, үүр цайлгана. Шөнө дөлөөр галын наадам хийж хуучин оноо үдэж шинэ оноо угтана. Хятад орны галын наадам хийх ёс 2000 жилийн түүхтэй. Битүүний шөнө галын наадам үл тасарна. Үүр гэгээрэхээр гоёлын хувцсаа өмсөөд золгож шинэлнэ. Нутгийн хойд хэсгийн улсууд банш иддэг. Өмнө зүгийн улсууд нь цянь гао хэмээх боорцог иднэ. Үүгээр урт насалж удаан жаргахыг бэлгэднэ. Хятадын Холбооны Яамнаас 1989 онд зориулсан могойн зурагтай цуврал марк гаргалаа. Уг сэдэв нь хятадын ард түмний домгоос эх авсан бөгөөд цагаригласан могой эх дэлхий юүгээ хамгаалж байгааг дүрсэлнэ. Мандирваа, лянхуа, удвал болон тэргүүлэгч цэцгээр могойн биеийг чимж, дөрвөн улирлыг бэлгэднэ. Ур хийц, өнгө үзэмж бүтцээр хосгүй гэгдсэн энэ шуудангийн тэмдэгт дөрвөн улирлын амгаланг бэлгэдэн аз жаргалыг ерөөнөм. Энэ жилийн хоёрдугаар сарын 7-нд болох цагаан сарын баярыг тохиолдуулан Улаанбаатар хотод суугаа нөхдөө төлөөлөн ажилч хичээнгүй монголын ард түмэнд өөрчлөн байгуулах их үйлсдээ гялалзсан амжилт олохыг ерөөж байгааг минь хүлээж авна уу. Синьхуа агентлагийн Улаанбаатарт суугаа сурвалжлагч Сун Ченнин Үнэн сонин. 1989.02.05 №31 (17248) ЗСБНХУ-ЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙСЭН ТУХАЙ ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны сайд Э.А.Щевардназе 1080 оны хоёрдугаар сарын 2-4-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Тэр, нөхөр Дэн Сяоцин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нартай уулзаж, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичентэй хэлэлцээ хийв. Бээжинд Э.А. Щевардназе ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөлөө. Уулзалт, хэлэлцээ зөвлөлт-хятадын харилцааг хэвийн болгож, энэ зорилгоор дээд хэмжээнд хоёр этгээдийн уулзалт хийхэд чиглэсэн яриа хэлэлцээний хүрээнд боллоо. Айлчлалын явцад БНХАУ-д М.С.Горбачевын хийх албан ёсны айлчлалын товын талаар тохиролцов. БНХАУ-ын дарга Ян Шанкуны урилгаар энэ оны тавдугаар сарын дундуур ийнхүү айлчилна. М.С. Горбачев айлчлалын явцад нөхөр Дэн Сяоцин, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Пыди, БНХАУ-ын Төрийн Ловдолийн ерөнхий сайд Ли Пэн нар болон хятадын бусад удирдагчтай уулзана. Зөвлөлт хятадын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхтэй холбогдсон хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Уулзалтын дүнг хамтарсан төгсгөлийн баримт бичигт тусгахаар тохиролцлоо.
1207 Хятадад зөвлөлтийн удирдагчийн хийх айлчлал хоёр орны харилцаанд, олон улсын одоогийн байдал дахь цааштай чиг хандлагыг цаашид бататгахад эргэлтийн ач холбогдолтой болохыг сайд нар тэмдэглэлээ. Зөвлөлт хятадын харилцааг бүрэн хэвийн болгох үйл хэрэг болох энэхүү дээд хэмжээний уулзалт ЗСБНХУ, БНХАУ-ын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг бат үндэс суурь тавих учиртай юм. Энэ уулзалт зөвлөлт хятадын ард түмэн, дэлхийн орон бүхий ард түмний эрх ашигт нийцэж байна. Хоёр улсын харилцааг өнөөгийн бодит байдал, улс хоорондын харилцааны түгээмэл зарчмыг харгалзан үзэж, гуравдагч орнуудтай харилцах хоёр талын аль алины харилцаанд хохирол учруулахгүй байх үндсэн дээр тогтоон хөгжүүлэх нь чухал гэдгийг хоёр тал харилцан ойлгож байгааг Хятадад Э.А.Шевардназегийн хийсэн хэлэлцээ нотлон харуулав. Зөвлөлт хятадын харилцааны ирээдүй нь улс төрийн шинэ сэтгэлгээний зарчим, олон улсын улс төрийн шинэ хэв ёсны үзэл баримтлалаар тодорхойлогдож байна. Улс төрийн харилцааны салбарт энх тайвнаар зэрэгцэн оршиж, эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт тэгш эрхтэй, харилцан ашигтай байх явдал зөвлөлт хятадын харилцааны бат үндэс болох билээ. Уулзалт ярианы явцад зөвлөлт хятадын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийн үүднээс энэ харилцааны гол гол асуудал, түүнчлэн орчин үеийн олон улсын байдлын үндсэн асуудлуудаар өргөн санал солилцов. Сүүлийн жилүүдэд ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа мэдэгдэхүйц сайжирсныг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэв. Хоёр талын хүчин чармайлтын ачаар харилцан ашигтай хэлхээ холбоо өнөөдөр улс хоорондын харилцааны бараг бүх хүрээг хамарч байна. Худалдаа-эдийн засгийн болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүнчлэн соёл, боловсролын салбарт, олон нийтийн байгууллагуудын шугамаар солилцоо явуулах их нөөц боломж байгааг тэмдэглэв. Хоёр тал тус хоёр орны хил хавийн нутагт улс ардын аж ахуйн илүү нягт харилцан ажиллагаа тогтоож, энэ зорилгоор ажиллах хүчнийг харилцан ашиглах, хорших, хамтарсан үйлдвэрийн газар байгуулах, түүний дотор олон этгээдийн үндсэн дээр ийм үйлдвэр байгуулах зэрэг хэлбэрүүдийг идэвхтэй ашиглах ажлыг хөхүүлэн дэмжих бодолтой байна. Хоёр оронд хэрэгжүүлж байгаа өөрчлөн байгуулалтын туршлагыг ашиглах нь чухал ач холбогдолтой байна. Сайд нар 1988 оны арван хоёрдугаар сард Москвад эхэлсэн ЗСБНХУ, БНХАУ-ын улс төрийн яриа хэлэлцээг боловсронгуй болгох арга хэрэгслийг хэлэлцэн ажлаа үргэлжлүүлэв. Хоёр тал ЗСБНХУ, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нарын уулзалтыг тогтмол хийж байхаар тохиролцов. Хоёр этгээдийн харилцаа, олон улсын бодлогын тулгамдсан чухал асуудлаар хийж байгаа зөвшөлцөөнийг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэв. ЗСБНХУ, БНХАУ-ын хоорондын цэргийг сөрөг төвлөрлийн түвшнийг бууруулахад чиглэсэн боломжтой алхам хийж, цэргийн салбар дахь итгэлийг бэхжүүлэх тухай асуудлаар гүнзгий санал солилцов. Зөвлөлт хятадын хил хавийн нутгийн зэвсэгт хүчин, зэвсэглэлийг хамгийн доод түвшинд хүртэл харилцан адил хорогдуулах нь чухал гэж хоёр тал үзэж байна.
1208 1987 онд хилийн асуудлыг зохицуулах хэлэлцээ сэргэснээс хойш хоёр орны засгийн газрын төлөөлөгчид их ажил хийж, энэхүү ээдрээ төвөгтэй асуудлыг шийдвэрлэх талаар ахиц дэвшил гарсныг тэмдэглэв. Зөвлөлт хятадын хилийн дорно зүгт ихэнх хэсгээр дайран өнгөрөх хилийн шугамын асуудлаар нэгдмэл ойлголттой байна. Хилийн баруун хэсэгт үр бүтээлтэй ажил хийхийг харилцан эрмэлзэж байгааг илэрхийллээ. Хоёр тал эрх тэгш байж, харилцан ойлгох, бие биедээ буулт хийх үндсэн дээр хойшид ажиллах бодолтой байгаагаа нотлов. Хоёр тал олон улсын гол үндсэн асуудлуудыг хэлэлцэхдээ дэлхий дахинд сөргөлдөөнөөс яриа хэлэлцээ хийх зүгт, түгшүүртэй байдлаас намжмал байдлын зүгт чиглэсэн нааштай хандлагууд гарч байгааг баяр хүргэн тэмдэглэв. Тэд дэлхий дахины түгшүүртэй байдлыг цаашид намжаах, бүх хүрээнд зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох зорилгоор орон бүхний хүчин чармайлтыг нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Олон улсын уур амьсгалыг эрүүлжүүлэх, нийт хүн төрөлхтний асуудлуудыг шийдвэрлэх үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, үр нөлөөг цаашид дээшлүүлэхийн тулд бүхнийг хийх нь чухал байна гэж хоёр тал үзжээ. Сайд нар Ази, Номхон далайн бүс нутгийн байдлын өрнөлтийг хэлэлцээд энэ бүс нутгийн цэргийн түгшүүртэй байдлыг намжаах, тэндхийн бүх улсын эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тавих хүчин чармайлтыг идэвхжүүлэхийг уриаллаа. Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаан зөөлрүүлж, Солонгос хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэх нь Солонгосыг бие даан энх тайвнаар нэгтгэх чухал нөхцөл, энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах нэг хүчин зүйл мөн гэж онцлон тэмдэглэв. Хэлэлцээн дээр нутгийн мөргөлдөөнт байдлыг улс төрийн аргаар шийдвэрлэх асуудалд их анхаарал тавьж, Ойрх Дорнодын зохицуулалт, иран-иракийн мөргөлдөөн, Африкийн өмнөд нутаг, Төв Америкийн байдал зэрэг асуудлаар хоёр талын байр суурь нийлэх буюу ойр дөт байгааг тэмдэглэв. Кампучийн эргэн тойрны байдлыг зохицуулах янз бүрийн асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг гагцхүү улс төрийн аргаар шийдвэрлэх нь чухал болохыг хоёр тал нотлов. Тэд ээдрээ зангилааг тайлах арга замыг цаашид сүвэгчлэх, бүх талын эрх ашгийг харгалзан үзэх үндсэн дээр санал зөрөх хүрээг багасгах нь чухал байгааг уриалав. Э.А. Шевардназе БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайдыг тохиромжтой гэж үзсэн үедээ Зөвлөлт Холбоот Улсад айлчлахыг ЗСБНХУ-ын засгийн газрын өмнөөс урив. Урилгыг талархан хүлээж авлаа. Айлчлалын товыг дипломатын шугамаар тохиролцоно. Хоёрдугаар сарын 6. (МОНЦАМЭ) Үнэн сонин. 1989.02.07. №32 (17249) ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ Бээжин. Хоёрдугаар сарын 6. (МОНЦАМЭ). ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн, ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны сайд Э.А. Шевардназе БНХАУ-д
1209 албан ёсны айлчлал хийж дууссаны дараа хятадын болон гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр дорхи мэдэгдэл хийв: Би дөнгөж сая Шанхайгаас буцаж ирлээ. Тэнд би нөхөр Дэн Сяопинтай уулзаж удаан ярилцсан юм. Зөвлөлт хятадын дээд хэмжээний уулзалтын тухай асуудал бидний ярианы гол сэдэв байлаа. Нөхөр Дэн Сяопин уг уулзалтын гол зорилгыг урьдахаа дуусгаж, ирээдүйгээ эхэлье гэсэн үгээр тодорхойлсон юм. Энэ онч мэргэн санаа зөвлөлтийн удирдлагын өмнөө тавьж байгаа зорилгыг ч илэрхийлж байна. Өнгөрсөн сургамжийг архивд шилжүүлэлгүй, харин зөвлөлт хятадын шинэ харилцаа, олон улсын шинэ харилцаа тогтоож, гурав дахь орны эрх ашигт хохирол учруулахгүйгээр дэлхийн нийт хамтын нийгэмлэгийн сайн сайхны тусын тулд дэлхийн улс төрийн шинэ хэв ёс бий болгох мэт нэг хэрэглүүр болгон ашиглан гэсэн санааг ч бид зөвшөөрч байна. Дээд хэмжээнд хийх уулзалтын зорилго, зорилтыг манай хоёр оронд хэрэгжүүлж байгаа өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн хийгээд энх тайван, хөгжлийн эрх ашгийн тулд социализмын бүтээлч хүч нөөцийг дээшлүүлэх, нийт хүн төрөлхтний хамгийн үнэ цэнт зүйлийг хангах зорилтуудтай шууд холбон тавьсан юм. М.С. Горбачевын хувийн илгээлтийг нөхөр Дэн Сяопинд гардууллаа. Би энд чухам юуг цохон тэмдэглэж хэлэх вэ гэвэл: Нэгдүгээрт. Бид кампучийн асуудлыг шийдвэрлэх арга замын тухай дэлгэрэнгүй ярьж уг асуудлыг зохицуулсны дараа нээгдэх хэтийн төлөвт анхаарлаа төвлөрүүллээ. Энэ талаар нөхөр Дэн Сяопины санал бодлыг зөвлөлтийн тал ихэд анхааран танилцаж, уг асуудлыг амжилттай шийдвэрлэх хүчин зүйлийн талаар өөрсдийн үзэл бодлыг тайлбарлалаа. Хоёрдугаарт. Зөвлөлт хятадын дээд хэмжээний уулзалтын хугацааг тохиролцлоо. М.С. Горбачев энэ оны тавдугаар сарын дундуур БНХАУ-д айлчилна. Гуравдугаарт. Уг уулзалт Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг бүрэн хэвийн болгох гол зорилттой гэдгийг зөвлөлтийн ч, хятадын ч удирдлага иш үндэс болгож байна. Зөвлөлт хятадын харилцаа өөрөө аяндаа ч, аль нэг тохиолдлын учир шалтгааны эрхээр ч одоо энэ цэгт хүрээгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа нь маргаангүй. Тохиролцоонд хүрсэн нь жам, зүй ёсны үзэгдэл мөн. Хоёр тал үүнийг эрмэлзэж, хамтын хүч чармайлтаар харилцан ойлгож, өөрсдийн харилцаанд шинэ эхлэл бий болгож чадсан билээ. Энд харилцааг хэвийн болгох тухай ярьж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна. Тэгэхдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, урт газраар хил нийлдэг хоёр их гүрний хувьд, эцэст нь социалист улсуудын хувьд, хэм хэмжээний тухай бид ярихдаа онц өндөр хэм хэмжээг хэлж байгаа нь илэрхий.
1210 Тэгэхдээ бид ч, хятадын тал ч бидний өнгөрсөн туршлагын ямар нэг ухагдахуунаар сэтгээгүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй гэж үзэж байна. Уг туршлага ирээдүйд сэрэмж сануулга болохын хувьд л бидэнтэй хамт үлдэнэ. Хоёр тал урагш харж, урагш замнахыг зорьж байна. Тийм хэдий боловч өнгөрсөн үеийн нэг сургамжийн талаар ярихын хүсэж байна. Нөгөө тал гуравдагч оронтой хэлхээ холбоо тогтоосныг зарим нийслэлд хардаж сэрдэн ажигладаг цаг байлаа. Орон тус бүрийн харилцаа хэдийчинээ өргөн, хэдийчинээ хэвийн байх тутам тухайн орны байдал, гадаад ертөнц, орон бүртэй түүний тогтоосон харилцаа төдийчинээ тогтвортой байдаг гэсэн нэг зүйлд бид бүхнийг цаг хугацаа итгүүллээ. Манай ямар ч түнш бусад улс оронтой тогтоосон хамгийн өргөн эрх тэгш харилцаа, хамтын ажиллагаа ямар нэг зүйлийг хорьж хасахгүйгээр хэвийн , жигд хөгжөөсэй гэж бид сонирхож байна. Харилцаа хэвийн биш байгааг бусдад хор хүргэх, өөрийн хувийн аминч ашиг хонжооны тусын тулд ашиглахыг хүсэгч тийм хүмүүс зөвлөлт хятадын харилцаа хэвийн болох нь хэн нэгэнд хор хөнөөл учруулах мэт хар санааг дэлгэрүүлж байна. Харилцааг хэвийн болгох тухай асуудал одоо гол асуудал учраас энэ асуудлын тухай би тодорхой ярьж байна. Бид тавдугаар сард болох дээд хэмжээний уулзалтаар чухам уг асуудлыг дуусгахыг зорьж байна. Манай харилцаа зөвлөлт, хятадын ард түмний сайн сайхны тусын тулд, бүх нийтийн энх тайван, аюулгүй байдлын эрх ашгийн тулд цааш хөгжөөсэй гэхдээ л уг асуудлыг дуусгахыг зорьж байна. Бид бүхэн санаж байх үүрэгтэй бас нэг сургамжийн тухай хэлье. Харилцааг муутгах нь хэцүү биш юм. Энэ бол эхлэх дэмээ авбал өөрөө аяндаа явчихдаг тийм үйл явц мөн. Ажил хэргийг хэвийн байдалд, хэвийн голдрилд нь эргүүлж оруулахын тулд онц их хүч чармайлт, учир зүйгээ ойлголцох, сайн санаа гаргах, бас эв дүй, анхаарал тавих шаардлагатай болдог билээ. Одоо бидний хийсэн хэлэлцээний тухай тун товчхон хэлье. Хэлэлцээ харилцааг хэвийн болгох зам ч, хэвийн болж байгаа уг үйл явцын нэг хэсэг ч байсанд түүний онцлог оршино. Кампучийн асуудлыг аваад үзье. Хоёр тал тэдгээрийн хандлага бие биетэйгээ харилцах хэм хэмжээний тухай төсөөлөлтэй нь хэр нийцэж байгааг авч үзэж байна. Түүний сацуу Аюулгүйн Зөвлөлийн байнгын хоёр гишүүн бусад асуудлын нэгэн адилаар бүс нутгийн энэ ээдрээтэй мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах асуудлуудыг сонирхон хэлэлцэж байгаа нь хэвийн бөгөөд бүрнээ зүй ёсны хэрэг мөн. Тэд хоёр талын хувьд хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэж байгаа нь сайн хэрэг. Харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх үүднээс санаа бодлоо хэвийн солилцсон энэ шинж бол хийсэн хэлэлцээний нэг өвөрмөц онцлог мөн гэж би бодож байна. Энэ өдрүүдэд хэвлэлд нийтлэгдсэн мэдээнээс үзвэл, хэлэлцсэн асуудал, хэлэлцээний уур амьсгал, шинж чанарын тухай та бүхэн ойлгоц төсөөлөлтэй байна.
1211 Улс хоорондын болон олон улсын асуудлын бүх цар хүрээний талаар философийнхоос аваад цэвэр тодорхой практикийн асуудлыг хүртэл тун өргөн хүрээтэй асуудал авч хэлэлцлээ. Нэг асуудлын талаар арай тодорхой ярихыг хүсч байна. Бид энд Бээжинд зөвлөлт хятадын хилийн нутгийн цэргийн намжмал байдлын арга хэмжээний талаарх байр сууриа хятадын ажил мэргэжил нэгт хүмүүст тун тодорхой тайлбарлалаа. Чухамдаа батлан хамгаалахад байх зарчимд үндэслэсэн зөвлөлтийн цэргийн номлолын утга агуулгын тухай Москвад эхэлсэн яриаг нарийвчилж тодруулан үргэлжлүүллээ. Өнөөдөр энэ яриа шинэ бодит байдалд тулгуурлаж байна. Нэгдүгээрт. Нью-Иоркт М.С.Горбачевын зарласан цэрэг хорогдуулах хүрээнд Зөвлөлт Холбоот Улс өөрийн орны дорнод хэсэгт байгаа цэргээ 200 мянгаар, өмнөд хэсэгт байгаа цэргээ 60 мянган хүнээр хорогдуулах гэж байна. Хоёрдугаарт. Монголын засгийн газартай тохиролцсоны дагуу энд байрласан зөвлөлтийн цэргийн дөрөвний гурвыг гаргана. Гуравдугаарт. Зөвлөлт, хятадын хилийн ойролцоо байрласан манай анги нэгтгэлүүдийг батлан хамгаалах бүтэцтэй болгон өөрчлөн байгуулах болно. Дөрөвдүгээрт. Хятадын тал бас дангаараа зэвсэгт хүчнээ хорогдууллаа. Энэ бүхэн нь харилцааг хэвийн болгоход ч, цэргийн номлолын тухай цаашдын яриа хэлцээнд ч сайн суурь дэвсгэр болж байна. Манай хоёр орон дангаараа алхам хийхээс айхгүй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тийм алхмыг тодорхой зааг хязгаар хүртэл хэмжээнд хийж болох билээ. Цэргийг цаашид их хэмжээгээр хорогдуулах боломжтой болохын тулд хэлэлцээ хийж, харилцан ойлгох хэрэгтэй. Бид нийтлэг зарим зарчимд нийцүүлэн энэ чиглэлээр ахиц дэвшил хийж эхлэхийг хятадын талд санал болголоо. Жишээлбэл, - Зэвсэгт хүчний довтолгооны төрлүүдийг эн тэргүүнд хорогдуулах, - Хорогдуулах ангиудыг татан буулгах, - Цэргийн тактикийн сургуулийн цар хэмжээ, тоог хязгаарлах, - Цэрэг хорогдуулахад болон үлдэх анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаанд харилцан хяналт тавих талаар тохиролцохыг санал болголоо. Бид үүнтэй холбогдон үүсэж гарах асуудлуудыг судлах зорилгоор дипломатын болон цэргийн мэргэжилтнүүдийн бүлэг байгуулахыг санал болголоо. Эхний шатанд тэдгээр мэргэжилтэн хил хавийн нутгуудад хоёр талын цэргийн бүлэглэлийг хорогдуулах зарчмын тухай хэлэлцээрийн төслийг бэлтгэх ажлыг хийж болох байна. Энэ ажил цаг хугацаа шаардах нь мэдээж. Гэвч бүр одоо хил орчмын тойргуудад хийж байгаа тактикийн сургууль, цэргийн хөдөлгөөний тухай харилцан мэдээлэх систем тогтоох юм уу, харилцан адил байх үндсэн дээр сонгож авсан ямар нэг районд цэргийн төвлөрлийг нэмэгдүүлэхгүй байж болох байна.
1212 Зөвлөлт хятадын хилийн районд үнэнхүү итгэлцлийн байдал бий болгохын тулд практикийн үүднээс ч олон зүйл хийх боломж үзтэл байна. Дээд хэмжээний уулзалт дээр энэ онц чухал чиглэлд ч бодитой ахиц олж чадна гэж бид найдаж байна. Би хятадын сайдтай Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн бусад нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо, Доорхи зүйлийг хэлэх нь чухал гэж үзэж байна. Цэргийн сөрөг төвлөрлийн түвшинг багасгах тухай асуудлыг анхаарлын төвд тавих хандлага чухамдаа газар сайгүй өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байхгүй байхын аргагүй. Бид үүнийг бүс нутгийн бодит байдлын чухал бүрдэл хэсэг гэж үзэж байна. Ийм нөхцөлд Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, Азийн болон Номхон далайн бусад томоохон орны хооронд харилцан ойлгох нь бүс нутгийн хувьд ч, нийт дэлхий дахины тухайд ч онцгой ач холбогдолтой болж байна. Бид зөвлөлт хятадын харилцааг хэвийн болгох явдлыг эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн боловсруулалтын салбарт, бас манай хоёр оронд онц хурц тавигдаж байгаа байгалийн зохицлын асуудлыг шийдвэрлэх, сансрын уудмыг энх тайвны зорилгоор эзэмших салбарын илүү өргөн цар хүрээтэй, илүү үр нөлөөтэй хамтын ажиллагаатай ч холбон үзэж байна. Манай өөрчлөн байгуулалт, хятадын шинэчлэлт хоёр нь харилцан ашигтай хэлхээ холбоо солилцоонд шинэ боломж нээж, шинэ сэргэг уур амьсгал бий болгох ёстой. Бид бас мэдээжээр хүмүүсийн хоорондын харилцааг ихээхэн өргөжүүлж, мэдээлэл харилцан солилцох хэмжээг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Дараа нь Э.А. Шевардназе сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хариулав. Зөвлөлтийн сайд Монголоос цэрэг хэдийд гаргах тухай асуултад хариулж хэлэхдээ, цэрэг хорогдуулах хуваарь төлөвлөгөөний тухайд гэвэл, түүнийг зохих хамтарсан байгууллагууд угтаа боловсруулсан, уг хуваарь төлөвлөгөөг тухайн үед нь зарлах болно. Энэ бүх горим журам, цэрэг хорогдуулах бүх үйл явц хоёр жилийн хугацаанд дуусна гэж мэдэгдэв. Афганистанд энх амгалан байдал тогтоох талаар Танд ямар нэгэн шинэ санал байна уу? гэсэн асуултад Э.Шевардназе хариулж хэлэхдээ, хоёрдугаар сарын 15-нд зөвлөлтийн сүүлчийн цэрэг Афганистанаас явна гэдэгт би итгэж байна. Пакистаны удирдлагатай миний хийх хэлэлцээний зорилгын тухайд гэвэл, одоо манай нийтлэг зорилт бол цус урсах явдал, байлдааны ажиллагааг зогсоож, афганистаны хоорондын яриа хэлцээг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршиж байна. Энэ ажил эхлээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл ч бид пакистаны удирдагчтай хамт чухам энэ чухал үйл явц, афганы хоорондын яриа хэлцээг хөгжүүлэхэд тус дөхөм болох шаардагдах арга замыг тодорхойлохыг хичээнэ гэж тэмдэглэв. Үнэн сонин.1989. 02.07. №32 (17249)
1213 Бээжин Тайландын Гадаад явдлын Яамны сайд Ситти Саветсила Кампучийн эргэн тойрны байдал, хоёр талын харилцааны асуудал хэлэлцэхээр өчигдөр Хятадын нийслэлд хүрэлцэн ирлээ гэж Синьхуа хороо мэдээлжээ. Зочныг хүндэтгэж хийсэн хүлээн авалт дээр БНХАУын Гадаал явдлын Яамны сайд Цянь Цичэнь хэлэхдээ Кампучийн асуудлаар сонирхогч бүх талын яриа хэлэлцээний хөгжлийн үр дүнд бүс нутгийн энэ халуун цэгийн байдлыг улс төрийн аргаар зохицуулах үед орлоо гэж тэмдэглэв. Хятад улс үйл явдлын ийм цааштай өрнөлтөд баяр хүргэж байна. Гэвч энэ асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх хүрээнд багагүй бэрхшээл учирч болох юм гэж Цянь Цичень тэмдэглэв. Тайландын Гадаад явдлын Яамны сайд Кампучийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хандахын төлөө байгаагаа илэрхийлэв. Үнэн сонин. 1989. 02.11 №36 (17253) Өөрчлөн байгуулалтын асуудлаар ПОРТЛЕНД. (Орегон муж улс) Хоёрдугаар сарын 11. (МОНЦАМЭ). Өчигдөр Портлендын их сургуульд нээгдсэн олон улсын онол, практикийн бага хурал ЗХУ, БНХАУ дахь социалист өөрчлөн байгуулалт гэсэн сэдэвтэй юм. Бага хуралд 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний дотор АНУ-ын баруун эргийн эрдэм шинжилгээний гол гол төвийн төлөөлөгчид Калифорни, Орегон, Вашингтоны их сургуулийн профессорууд, америкийн том банк, аж үйлдвэрийн компанийн удирдагчид, нэрт сэтгүүлчид байна. ЗСБНХУ, БНХАУ-ыг эрдэм шинжилгээний ажилтан, дипломатууд төлөөлсөн байна. Дөрвөн өдрийн турш 30 гаруй илтгэл, 100 орчим сонсгол хэлэлцэх нь социалист орнууд дахь үндсэн шинэтгэлийн явц, тэдгээр нь дэлхийн байдалд нөлөөлж байгаа тухай сэдэвтэй юм. Бага хурал дээр Ази, Номхон далайн бүс нутгийн хүрээн дэх гурван этгээдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбооны хэтийн төлөвийг задлан шинжлэхээр төлөвлөж байна. Америкийн үйлдвэр худалдааны бүлгийнхэн зөвлөлтийн Алс Дорнод, Сибирьтэй урт хугацааны харилцаа тогтоох, тэдгээр нутгийн аж үйлдвэрийн хөгжилд оролцохыг их сонирхож байна. Уран зохиол, урлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ардчилсан өөрчлөлтийн нөлөөлөх асуудлыг үлэмж анхаарах болно. Мөн тусгай хуралдаан хийж, ЗХУ, Хятад дахь шинэтгэлийн хурд, тэдгээрийн үр дүн, түүнчлэн тохиолдож буй бэрхшээлийг зэрэгцүүлж үзэхээр төлөвлөж байна. Үнэн сонин.1989. 02.12. №37 (17254) Олон улсын бага хурал ПОРТЛЕНД. Хоёрдугаар сарын 13. (МОНЦАМЭ). Портлендын их сургуулийн хашааны хаалганы дэргэд <Өөрчлөн байгуулалтыг Портлендэд тавтай морилохыг урьж байна>гэсэн үгтэй жижиг зураг хуудас хадсан нь энд нээгдсэн ЗСБНХАУ, БНХАУ-ыг судлах асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчдод баяр хүргэж байгаа хэрэг юм. Бага хуралд оролцогсодод баяр хүргэж багаа хэрэг юм. Бага хуралд оролцогсодод социалист
1214 хоёр том гүрэн хийж байгаа нийгэм, улс төр, эдийн засгийн гүн гүнзгий шинэтгэлийг дөрвөн өдрийн турш задлан шинжлэх юм. Портлендын их сургуулийн захирал Р. Эжингтон бага хурлыг нээж үг хэлэхдээ, <социализмын өөрчлөн байгуулалтын асуудлаар хийж байгаа олон улсын чуулга уулзалт түүхэн шинжтэй юм. Энэ нь ЗХУ, БНХАУ-д өрнөж байгаа үйл явцыг АНУ-д ихээхэн сонирхож байгааг харуулж, олон улсын байдал сайжирч, ард түмэн бие биеэ ойлгох, яриа хэлцээ хийхийг эрмэлзэж байгааг гэрчилж байна>гэж мэдэгдлээ. Ийм бага хурал урьд болж байгаагүй юм. Социалист нийгмийг өөрчлөн шинэчлэх өргөн хэмжээтэй программыг харьцуулан судлахад зориулсан олон эрдэмтэд оролцсон шинжлэх ухааны ийм уулзалтыг анх удаагаа хийж байна гэж америкийн эрдэмтэн, олон нийтийн нэрт зүтгэлтэн онцлон тэмдэглэлээ. Үнэн сонин 1989.02.14. №38 (17255) Хэлэлцээ эхэллээ БЭЭЖИН. Хоёрдугаар сарын 13. (МОНЦАМЭ) БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн Хятадад айлчилж байгаа Пакистаны ерөнхий сайд Беназпхуттотай ням гаригт энд хэлэлцээ хийв. Хоёр тал орчин үеийн олон улсын байдлын болон хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэв. Ли Пэн зөвлөлт, хятадын харилцааны талаар ярихдаа ,ЗСБНХУ, Хятадын хэлхээ холбоо сайжирч байгаа нь тус хоёр орны харилцаа хэвийн болж байна гэсэн үг бөгөөд аливаа бусад орны эсрэг чиглээгүй юм гэж тэмдэглэв. Ли Цэн кампучийн асуудлыг зохицуулах тухай , түүний дотор , гадаад хүчин зүйл салшгүй холбоотойг тэмдэглэв. Тус оронд бүх тал хүлээн авч болохуйц өргөн үндсэн дээр эвслийн засгийн газар байгуулна гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийллээ. Беназир Бхутто мөн өдөр Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыянтай уулзав. Тэд хоёр орны харилцааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцээд тус хоёр орны хэлхээ холбоо хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Үнэн сонин 1989.02.14. №38 (17255) Монголд дахин зочилсон минь Монголын энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны (МЭТНБХ) Гүйцэтгэх хорооны урилгаар Жан Вэнжи тэргүүнтэй хятадын гадаадтай найрамдах ардын нийгэмлэгийн төлөөлөгчид 1988 оны долдугаар сарын 20-28-нд Монголд зочлов. Би төлөөлөгчдийн бүрэлдэхүүн орж 14 жилийн дараа энэ газар шороон дээр дахин хөл тавихад үзсэн сонссон бүхэн сэтгэлд нэн дотно байлаа Танил бөгөөд бас шинэхэн Би Улаанбаатар хотын гудамж талбайг маш сайн мэднэ. Хүнээр заалгаж барилгүйгээр нэрлэж хэлж чадна. Харин шинэчилж зассан буюу шинээр барьсан байшин барилгууд миний гайхлыг төрүүлэв. Бидний буудалласан өмнөд уулнаа орших зочид буудлаас өглөө эрт хойд зүг харвал шинээр баригдсан орон сууцны барилгууд нийгээд
1215 дөнгөж саяхан өнгөлж будсан хуучин барилгууд нарны туяанд өнгө ялгаран машид үзэсгэлэнтэй харагдана. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод орон сууцны хорь гаруй хороолол барьжээ. Олонх нь хотын баруун зүгт орших агаад зүүн зүгт цөөнх хэсэг нь байрлажээ. Гандан хийдийн ойролцоо нэг зах байсныг би санав. Өнөөдөр энд иж бүрэн орон сууц шинээр барьж бас хэд хэдэн жижиг хороолол болгон хуваажээ. Эндхийн орон сууцны барилгуудын олонхи нь арав, таван давхар агаад арваас дээш давхартай барилгууд хэд хэд байна. Гаднаас нь харвал орон сууцны барилгууд өнгө өнгөөр ялгарна. Шаргал, цэнхэр хөх, саарал өнгөтэй байх агаад бас саарал байшинд хүрэн өнгөөр хүрээ тавьжээ. Гадан хийдийн баруун хойд уулын хормойд түр суурин байх агаад монгол нөхдийн хэлснээр энд нүүх айл өрх суудаг байна. Тэд орон сууц баригдаж дуусахаар шинэ байранд нүүж орох ажээ. Шинэ барилгуудын дотроос би хоёр өндөр байшинг харуут л танилаа. Ингээд улиран одсон нэгэн хэргийг эргэн санав. Энэ хоёр байшинг манай улсын тусламжаар барьсан билээ. 1972 оны өвлийн эхээр би эдгээр байшингийн барилгын талбайгаар очиж шалгаж байсан юм. Тэр үед энэ хоёр барилгын ажил үндсэндээ дуусаад, дотоод засал чимэглэл нь харахад дуусаагүй байсан. Хожим бид монголын талын саналын дагуу дээрх хоёр байшинг оруулаад тусламжийн долоон обьекыг монголын талд шилжүүлж өгсөн юм. Энэ хоёр байшинг хятад, монголын ард түмэн хамтран барьсан гэж хэлж болно. Танил газраасаа дахин явахдаа хүн юуны түрүүнд хотын байдлыг анхаардаг. Үүнээс уламжлан би монголын аж үйлдвэрийн үйлдвэрлэлд ихээхэн өөрчлөлт гарч байгааг олж мэдлээ. Бид шинээр баригдсан аж үйлдвэрийн газрын нэг болох арьс ширний үйлдвэрийн нэгдэлд зочлов. Тус нэгдэл 13 үйлдвэр , найман мянган ажилчинтай бөгөөд Өрнөд Герман, Шевд, Итали зэрэг орнуудаас тоног төхөөрөмж авсан байна. Арьс ширний нэгдлийн бүтээгдэхүүн олон улсын түвшинд хүрч, олон улсын зах зээл дээр өндөр үнэлэлт авч байгаа ажээ. Ийм орчин үеийн өндөр түвшинд хүрсэн үйлдвэрийн газар 14 жилийн өмнө тун цөөн байсан билээ. Өөрчлөгдсөн зүйлийн тухайд гэвэл бидний хооронд урьд байгаагүй тийм эвтэй найртай уур амьсгал бий болсон байлаа. 60-70-аад онд Монголд байсан Хятадын дипломатуудын ажиллагааны үйл хөдлөл бүхнийг онцгой анхаарч, шүүж хэлэлцдэгсэн. Өнөөдөр манай төлөөлөгчдийн гишүүд Улаанбаатарын Сүхбаатарын талбайгаар чөлөөтэй алхаж, зураг хөргөө авахуулж байлаа. Долдугаар сарын 22-нд бид Монголын гурав дахь том хот Эрдэнэтэд зочлохоор онгоцоор нисэв. Бидэнтэй хамт онгоцны суудлын халааснаас <үнэн> сонин гаргаж үзэж сууснаа <үнэн> сонин Хятадын радио, зурагт радиогийн тухай мэдээ нийтэлжээ. Энэ бол анх удаа хийж байгаа шинэ зүйл , сайн мэдээ гэж илт баярласан өнгөөр бидэнд болон бусад Монгол нөхдөд хандан өгүүлэв. Үнэн сонин 1989.02.15. №39 (17256) Хуралдаан нээгдэв БЭЭЖИН. Хоёрдугаар сарын 15. (МОНЦАМЭ). Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны ээлжит хуралдаан лхагва гаригт нээгдэв. Хуралдааны
1216 төлөөлөгчид бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал долоо дахь удаагийн сонгуулийн хоёр чуулганыг гуравдугаар сарын 20-ны хуралдахаар тогтов. Чуулганаар БНХАУ-ын засгийн газрын өнгөрсөн оны ажлын тухай илтгэл хэвлэгдэж, Хятадын эдийн засаг , нийгмийг 1989онд хөгжүүлэх улсын төлөвлөгөөг,1988оны улсын төсвийн гүйцэтгэлийн тухай илтгэл, 1980оны улсын төсвийн төслийг батлах юм. <Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ажиллах дүрмийн > төслийг хэлэлцэх асуудалд оруулжээ. Төсөлд БХАТИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж байхаар заасан бөгөөд төрийн байгууллын удирдагчдыг огцруулах журмыг тодорхойлсон байна. Төлөөлөгчид засаг захиргааны тусгай район болох Сянганы (Гонконгийн) үндсэн хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ төслийг хэлэлцээд дараа нь өргөн олноор хэлэлцүүлэхийн тулд хэвлэлд нийтлэх юм. Үнэн сонин 1989.02.17 №41 (17258) Мэдээлэл лавлахын алба БЭЭЖИН . Хоёрдугаар сарын 23. (МОНЦАМЭ). Хятадад , тус орны нутагт мэдээлэл, лавлахын худалдааны алба байгуулжээ. <Зинаи Цанькао> сонинд мэдээлснийг үзвэл, энэ алба албан газар, байгууллага, үйлдвэр , эрхэлдэг хүмүүсийн хэвийн үйл ажиллагаанд чухал шаардагдах шуурхай мэдээ нийлүүлэх чадвартай ажээ. Энэ албаны <мэдээний санд>Хятад , бусад орон, бүс нутгийн эдийн засгийн тухай зарим пүүс, компани, хятад гадаадын хамтын ажиллагааны болон санхүүгийн зах зээлийн байдал , таваар, үйлчилгээний үнэ хөлс, санхүү-эдийн засгийн таамаглал, шинжлэх ухаантехникийн ололт амжилтын тухай тодорхой мэдээ сэлт байна. Үнэн сонин 1989.02.24 №47 (17264) Өнгөрсөн оны дүн БЭЭЖИН. Гуравдугаар сарын 3. (МОНЦАМЭ). <өнгөрсөн он Хятадын эдийн засгийн хувьд ер бусын идэвхжлийн , бас тогтворгүй байдлын үе, баярлах, санаа зовох жил байв> гэж хятадын сэтгүүлчдийн холбоонд болсон БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнгөрсөн оны дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын улсын статистикийн газрын төлөөлөгч Жан Жунан мягмар гаригт мэдэгдэв. Мөнгөний ханш буурсан хэдий боловч өнгөрсөн онд хятадын үндэсний нийт бүтээгдэхүүн урьдах онтой харьцуулбал , хувь өсч, өртгийн илэрхийллээр нэг триллион 153,3 миллиард юанд хүрэв. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 1 триллион 810 миллард юан, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн 561,8 миллиард юан болов гэж Жан Жуяан мэдэгдлээ. Өнгөрсөн онд Хятад улс олон бэрхшээлтэй тулгарснаас эдийн засгийн байдал <хүндэрч>, нийгмийн эрэлт хангамжийн хоорнонд өөрөө ихэссэн явдал гол нь байв гэж Жан Жуяан хэлэв. Эдгээр бэрхшээлийг гэтлэн давахын тулд нийгмийн эрэлтийг хангах
1217 зорилгоор аж үйлдвэрийн бүтцийг цэгцлэх, дамын наймаа хийх, хээл хахууль авах илрэлийг үндсээр нь арилгах , юмны үнийг бууруулах талаар ихээхэн хүч чармайлт тавих хэрэгтэй байна гэж тэр цохон тэмдэглэлээ. Өнгөрсөн онд үндсэн фондод 431,4 миллиард юань төсөвлөж , их барилгын чухал чухал байгууламж барих чухал байгууламж барих төлөвлөгөө 20 гаруй хувиар давж биелэв. Байгалийн ихээхэн гамшиг тохиолдсоны уршгаар үр тарианы үйлдвэрлэл 2.2 хувь буурч, 394 сая тонн болов. Хөвөн, тослог ургамал арай бага хэмжээгээр хураан авлаа. Түүний сацуу хөдөө аж ахуйн бусад нэлээд бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөв гэж Жан Жуяан цааш нь хэлэв. Хятадын хотуудын оршин суугчдын жилийн дундаж орлого нэг мянга 119 юань боллоо. Юмны үнэ нэмэгдсэний уршгаар хотын айл өрхийн бодит орлого 34,9 хувь буурав тариачдын хүн ам тутамд ногдох орлого 545 юань хүрч , 6,3 хувь өсжээ. 1988 онд жижиглэн худалдаалах үнэ 18,5 хувь нэмэгдсэн байна. Хятадын гаалийн газрын мэдээнээс үзвэл, БНХАУ-ын гадаад худалдааны нийт хэмжээ 1988 онд 102 миллиард 79 сая болж, тэгэхээр хятадын талын алдагдал 3 миллиард 9 сая доллар хүрчээ. Үнэн сонин 1989.03.04. №54 (17271) Хятад Сүүлийн жилүүдэд БНХАУ, ЗХУ-ын хилийн районуудын оршин суугчдын хоорондын харилцаа холбоо улам өргөжиж байна. Зөвлөлтийн зорчигчдын тусгай галт тэрэг Суйфэньхэ хот хүртэл өдөр бүр зорчдог боллоо. Өнгөрсөн онд зөвлөлтийн тамирчин, жуулчин, уран бүтээлийн ажилчин мянга гаруй хүн энэ хотод зочилжээ. Түүнчлэн хятад зөвлөлтийн хилийн Хэйхэ, Благовешсиск хотуудын хооронд харилцан жуулчилж болох тухай хэлэлцэн тохирсны дагуу хүмүүс аялж, жуулчлах нь олшров. Хилийн районуудад орос хэл сурах хөдөлгөөн эрчимжлээ. Ялангуяа зочид буудал , дэлгүүр , жуулчлал , худалдааны байгууллагад ажилладаг хүмүүс орос хэлний курст суралцах нь олширлоо. Хэйхэ хотын хүн ам зөвлөлтийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үздэг болсон орос хэл сурахад тус дөхөмтэй болжээ. Мөн Суйфэньхэ хотод орос хэлний гурван жилийн оройн сургууль нээгдэж, хэд хэдэн мужийн их дээд сургуулиудад орос хэлний салбар нээгджээ. Түүнчлэн Хэйлуиаяны улсын их сургуулийн орос хэлний салбарыг Суйфэньхэд нээхээр шийдвэрлээд байна. Үнэн сонин 1989.03.10. №59 (17276) Хурал цөөрүүлэхийг уриалав БЭЭЖИН. Гуравдугаар сарын 11. (МОНЦАМЭ). Орон нутгийн засаг захиргааны байгууллага, яам, тусгай газар ойн янз бүрийн хурал хийхэд цуцалтгүй хяналт тавих ёстой гэж энд нийтлэгдсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн мэдэгдэлд шаарджээ. БНХАУ байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулж ХКН-ын Төв Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл бүх хятадын баярын хурал хийх шийдвэр гаргав.
1218 Баярын хуралд үйлдвэрийн сайчуул, нам, хувьсгалын ахмад зүтгэлтэн, төрөл бүрийн ардчилсан нам, хувьсгалын ахмад зүтгэлтэн, төрөл бүрийн ардчилсан нам, уран бүтээлч сэхээтний төлөөлөгчид оролцоно гэж ХКН-ын Төв Хорооны хэвлэл <Жэньминь жибао> сонинд мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газар орон нутагт ойд зориулсан хурлыг эрс цөөрүүлэхийг уриалав. Өмнөх жилүүдийн туршлагаас үзвэл , ийм хурлууд нь санхүүгийн их зардал гаргаж, тээврийн ажлыг хүндрүүлэн уригдсан хүмүүсийг хүлээн авч байрлуулахад төвөгтэй байдаг юм. Хэрвээ ямар нэг байгууллага ойн баяр ёслол хийх гэвэл, БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авах ёстой гэж баримт бичигт тэмдэглэжээ. Үнэн сонин 1989.03.12. №61 (17278) Хоёр мөрний уулзвар хүртэл БНХАУ далайн тээвэр хөгжсөн орон юм. Шанхай хот нээлттэй хаалганы гол бүс учраас энд усан замын тээвэр бүр ч илүү хөгжжээ. Тоног төхөөрөмж , бараа янзаар ачсан ачааны хөлөг онгоц, суудлын тохилог усан онгоцнууд эндхийн гол мөрнөөр сүлжин их далай, тэнгист тасралтгүй яваж байна. Хуан иу мөрөн их хөлийн Шанхай хотыг эмжин дөлгөөхөн урсана. 9-10 метр гүн эл өргөн мөрний дээгүүр хөлөг онгоцнууд дүнгэнэлдэн сөрж байхад, доогуур нь тавьсан урт урт хонгилоор хөнгөн тэрэгнүүд давхилдана. Бидний хэдэн сэтгүүл <Шанхай гаы> буудлаас <Фужан> хэмээх хөлөг онгоцонд сууж Хуан су мөрнөөр дамжин Хөх мөрөнтэй нийлэх уулзвар хүртэл хэдэн цаг аялаж билээ. Хоёр мөрөн уулзана гэдэг байгалийн ямар их сүр хүчийг үзүүлэх бол гэж сэтгэл яарч явлаа. Усны мандал уужирсаар, цаад хязгаар нь цэнхэртэн цэнхэртсээр хараа алдрав. Тэгш дор газрын ир гол мөрөн ийнхүү тавиухан уулздаг ажээ. <Фужан> хөлөг хааяа дохио өгөн сэрүү татуулан хурдлах бөгөөд цахлай шувууд нэг үе гүйцэн, нэг үе тасарч даган наадна. Бидэнтэй олон хэлийн хүмүүс хам явлаа. Тэдний зарим нь зураг авч, кино үзэж байхад өөр нэг танхимд видео , зурагт харж , зарим нь сонин, сэтгүүл, бэлэг дурсгал , эд бараа сонирхон өөр өөрсдийн тааваар зугаацаж явна. Гоёмсог тод хувцастай үйлчлэгч охид алим жимс , зүйл зүйлийн ундаа , кофе, далай үхрийн борц тэргүүтнээр зорчигчдыг дайлна. Онгоцны аль давхарт зоогийн газар үйлчилж , хаана нь ямар тоглолт болж байгааг үе үе англи , хятад хэлээр зарлаж байлаа. Бид дагшаа хөгжмийн уянга зөөлөн аялгуунд циркчдийн чадварлаг тоглолтыг цаг хэртэй сонирхоод хөлгийнхөө тавцан дээр гарч ирэхэд чийглэг салхи сэрүү татан таатай сайхан байна. Үнэн сонин 1989.03.30. №76 (17293) Өвөр Монголын өөртөө засах оронд БНМАУ-ын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчид саяхан БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд очиж, тус өөртөө засах орны худалдаа, эдийн засгийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийгээд буцаж ирэв. Манай төлөөлөгчдийг Өвөр Монголын
1219 өөртөө засах орны засгийн газрын тэргүүлэгч нөхөр Бөхөө хүлээн авч элгэсэг дотно ярилцжээ. Төлөөлөгчдийн тэргүүн , Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн Яамны нэгдүгээр орлогч сайд Д. Готовын бичиж тус сонины газар ирүүлсэн өгүүллийг дор нийлэв. Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн байгууллага, Хөдөө аж ахуй , хүнсний үйлдвэрийн Яам, бэлтгэлийн Яам хөнгөн үйлдвэрийн Яам , барилгын материалын үйлдвэрийн салбарын болон эрдэм шинжилгээний байгууллагын албаны хүмүүс оролцсон учир хамтын ажиллагааны сонирхсон асуудлуудыг урьдчилсан байдлаар хэлэлцэн тохиролцох боломжтой байв. Хэлэлцээг амжилттай болгоход Өвөр Монголын засгийн газрын удирдах нөхөд, төлөөлөгчид их анхаарал тавьж , сайн зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой боллоо. Төлөөлөгчдийн тэргүүн нар хоёр орны худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, ялангуяа хилийн худалдаа, бараа солилцоог өргөжүүлэх талаар зарчмын гол чиглэлийг тохиролцов. Манай төлөөлөгчид Өвөр Монголын өөртөө засах орны аж ахуйн шинэчлэлийн зөвлөл, эдийн засгийн комисс, шинжлэх ухаан-техникийн нийгэмлэг, мал аж ахуйн товчоо , аж ахуйн удирдах ажилтны дээд сургууль зэрэг байгууллагын хариуцлагатай хүмүүстэй уулзаж, эдийн засгийн шинэчлэл, өөрчлөн байгуулалтын арга ажиллагаатай танилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Тус өөртөө засах орны худалдаа, эдийн засгийн холбогдох байгууллагын удирдах хүмүүстэй хэлэлцээ хийж, хоёр орны худалдаа, эдийн засгийн эрх бүхий байгууллагуудын хооронд бараа солилцох, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхээр тохиролцов. Тухайлбал, хоёр тал гол БНМАУ-д барилгын дээврийн хавтанцар болон тоослог үйлдвэрлэх жижиг цех, лаа, цаас, шүдний ооны жижиг үйлдвэрлэл зохион байгуулах, гахайн арьс, тэмээний шир боловсруулах, жимс, эрт ургацын ногоо тарьж ургуулах, боловсруулах, хоёр орны хооронд тээврийн болон шуудан, телефон харилцааг сайжруулах асуудлаар санамж, протокол байгуулж, ардын эмнэлэг, шинжлэх ухаан, соёлын хүрээний харилцааг өргөтгөх,тухайд санал солилцлоо. ТӨЛӨӨЛӨГЧИД БНМАУ-д жижиг үйлдвэр зохион байгуулах болон хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлэхтэй холбогдон гарах төлбөр тооцооны асуудлыг анхааралтай авч хэлэлцэв. Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөгчдийн үзэж байгаагаар уг асуудлыг шийдвэрлэх нэг арга зам бол БНМАУ-ын нутагт зам тээврийн боломж бүхий байгалийн баялгийн орд газрыг хамтран эзэмшиж, бүтээгдэхүүнийг Өвөр Монголын өөртөө засах оронд нийлүүлэхэд оршино. Хоёр тал хил орчмын худалдаагаар бараа харилцан нэвтрүүлэх хэд хэдэн боомтыг шинээр нээх тухай урьдчилан тохиролцов. Мөн эдийн засаг, техникийн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэхтэй холбогдсон асуудлаар протокол байгуулав. Манай төлөөлөгчдийг Хөх хотод байх хугацаанд <Мөн голэнспорт> нэгдэл Өвөр Монголын гадаад худалдааны зарим компаниудтай хэлэлцээ хийж, бараа солилцох тухай зохих гэрээ байгууллаа.
1220 Хоёр орны худалдаа ,эдийн засгийн төлөөлөгчдийн хэлэлцээ, уулзалтууд болон энэ хугацаанд тодорхой асуудлуудаар тохиролцож, байгуулсан баримт бичгүүд нь хамтын ажиллагааг төрөл бүрийн хэлбэрээр хөгжүүлэхэд чухал алхам болно. Манай төлөөлөгчдөд Өвөр Монголын өөртөө засах орны засгийн газрын удирдах нөхөд, бусад хүмүүс Өвөр Монголд явагдаж байгаа эдийн засгийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, танилцуулсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлэв. ХКН-ын Төв Хорооны 1979 оны бүгд хурлаас гаргасан шийдвэрийн дагуу БНХАУд эдийн засгийн шинэчлэл хийгдэж эхэлснээс хойш 10 жил болж байна. Эдийн засгийн шинэчлэлийг Өвөр Монголын өөртөө засах оронд хийхдээ нэгд, Гадаадтай чөлөөтэй харилцах, хоёрт, Өвөр Монголын онцлогийг харгалзах гэсэн хоёр үндсэн зарчмыг удирдлага болгосон байна. Эдийн засгийн шинэчлэлийг аж ахуйн үндсэн салбар хөдөө аж ахуйгаас, тухайлбал, газар тариалан, мал аж ахуйгаас эхэлсэн байна. Ингэхдээ эхлээд тодорхой хэмжээний газар, малыг хувь хүмүүст хариуцуулан өгч гэрээлэх хэлбэрээр ажиллажээ. Энэ нь эхний үед тариачид, малчдын идэвхийг зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн боловч мэдэгдэхүйц үр дүнгээ өгөөгүй байна. Үүнээс үндэслэн газрын тариачдад, мал, бэлчээрийг малчдад хуваарилан өгч, хоршооллыг айл өрх , хот айлын хүрээнд зохион байгуулснаар тариачид, малчдын сонирхол ихээхэн дээшилж, нийгмийн өмчид хүнийрхүү сэтгэлээр хандах явдал арилсан байна. Үүний үр дүнд хөдөө аж ахуй сүүлийн 10 жилд тогтвортой , өндөр хурдацтай хөгжиж иржээ. Өвөр Монголын өөртөө засах оронд үр тариа, тослог ургамал, чихрийн лууван ихээхэн хэмжээтэй тариалж байна. 40 гаруй сая малтай болжээ. Малчид , тариачдын бодит орлого дээшилжээ. Тухайлбал, нэг малчны жилийн орлого 12979 онд 180 юан байсан бол одоо 849 юань болж 10 жилд бараг 6 дахин өсжээ. Тариачдын өрхийн жилийн орлого дунджаар 5000 юань юм. Өрх гэрээр хариуцуулан даалгах системийг нэвтрүүлэхэд улсад тушаах будаа, мах, сүү, бэлтгэлийн бусад зүйлийн хэмжээг зөв тогтоох асуудал чухал үүрэгтэй байна. Нөгөө талаар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улсад худалдан авах үнийг зах зээлийн ханшийг харгалзаг жил бүр уяан хатан ялгавартай тогтоодог байна. Тариачдад улсаас химийн бордоо, шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан урьдчилгаа мөнгө олгодог байна. Өвөр Монголын өөртөө засах оронд хийж байгаа хөдөөгийн шинэчлэлийн нэг чухал тал нь малчид, тариаланчдын нийгмийн асуудал юм. Одоо малчдын олонх нь өвөлжөөндөө суурин байртай болжээ. Малчдын 80 орчим хувь нь нар, салхины эрчим хүчээр ажиллаж зай хураагуур , цахилгаан хөдөлгүүртэй болж нэлээд газарт телевиз тогтмол үзэж байна. БНХАУ-д үйлдвэрлэдэг 16 морины хүчтэй жижиг трактор , салхины хүчээр ажилладаг жижиг цахилгаан хөдөлгүүрийг өргөнөөр худалдан авдаг болжээ. Бид нар, салхины хүчээр ажилладаг эрчим хүний нэлээд тооны төхөөрөмжийг туршилтын журмаар хилийн худалдаагаар худалдан авахаар Өвөр Монголын талтай тохиролцов. Сүүлийн 4-5 жилд тус орны хот, суурин газруудад эдийн засгийн шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Энэ нь юуны өмнө аж үйлдвэрийн салбарыг хамарч байна. Үүнд:
1221 төмөр, чулуун нүүрс, газрын ховор элемент , суурь машин,механизм, цахилгаан эрчим хүч, электрон , ой мод , хими, барилгын материал, нэхмэл, арьс шир , чихэр, тамхи, цаас, эм, хүнс болон үндэсний хувцас, хэрэгслийн үйлдвэр зэрэг иж бүрэн хүнд, хөнгөн үйлдвэрийн систем бий болжээ. Аж үйлдвэрт явагдаж байгаа шинэчлэл нь зарим онцлогтой. Тухайлбал, хүн ам олон , ажиллах хүч хүрэлцээтэй учир гар ажиллагааг нэлээд хэрэглэдэг , орон тоо олонтой , үүнээс үндэслэн ажилтан бүрт ажил мэргэшлийн зэргээс хамааруулан амьдралын наад захын хэрэгцээг хангахад зохих хэмжээний тогтмол (үндсэн) цалин олгодог. Шинэчлэлийн нөхцөлд энэхүү үндсэн цалинг төлөвлөгөөний биелүүлттэй холбож, төлөвлөгөөг биелүүлсэн нөхцөлд шагнал олгодог систем шилжсэн байна. Аж үйлдвэрт үйлдвэр аж ахуйн газрыг давж авах хэлбэр (даргын хариуцлагын систем) өргөн дэлгэрч байна. Энэ бол тодорхой үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагааг хэрхэн сайжруулж, эдийн засгийн ямар үр дүнд хүргэх боломжтой, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай асуудлаар өрсөлдүүлэх замаар байгууллагын даргыг хамт олны саналаар шалгаруулан сонгож, сонгогдсон дарга удирдах дээд байгууллагатайгаа тодорхой хугацаагаар гэрээ байгуулж ажилладаг хэлбэр юм. Ингэхдээ үйлдвэрийн даргыг хамт олны саналыг нууцаар авах үндсэн дээр сонгож, дээд байгууллага нь уншиж батална. Сонгогдсон дарга бүрэн эрхийн дагуу өөрийн орлогчид , захиргаан хэлтсийн даргыг томилно. Цех тасгийн дарга нарыг тухайн хамт олон үйлдвэрийн даргын нэгэн адил шалгаруулан сонгож үйлдвэрийн дарга батална. Сонгогдсон дарга хамт олноо төлөөлж , шууд харьяа дээд байгууллагатайгаа байгуулах гэрээнд үйлдвэрийн газраас улсын төсөвт төлөх төлбөрийг жил бүр өсөн нэмэгдэх журмаар тогтооно. Мөн гэрээний хугацаанд уг үйлдвэрийг хөгжүүлэх талаар улсаас үзүүлэх тусламж, дэмжлэг юу байхыг тодорхойлно. Үүнд гол төлөв импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эд, материал зэргийг захиалж зээлээр олгох асуудал хамаарагддаг байна. Эдийн засгийн шинэчлэлийн нөхцөлд үйлдвэр, аж ахуйг газрын бие даасан байдал, ажиллагчдын материаллаг сонирхлыг дээшлүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуйн газрын ашгаас улсын төсөвт төлөх төлбөрийн хэмжээг багасгаж , тэдгээр газрын мэдэлд үлдэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Үйлдвэрийн газруудад өөрийгөө санхүүжүүлэх зарчмыг хэрэгжүүлэхдээ гол нь банкны урт хугацаат зээл, өөрийн хөрөнгийг ашиглаж байна. Ашгаас нийгмийн , соёлын зориулалттай сан , шагналын сан байгуулна. Үйлдвэрийн ажиллагчдынхаа нийгмийн асуудалд зохих анхаарал тавьж, холбогдох арга хэмжээнд зардлыг нийгэм , соёлын сангаас санхүүжүүлж байна. Тухайлбал, үйлдвэрийн газрууд өөрийн ажиллагчдын хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, хөнгөлөлттэй үнэ бүхий хоолоор үйлчилдэг. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийнхээ цалинг 100 хувь олгохын хамт эмнэлгийн эмчилгээний зардлын 70 хувийг үйлдвэрийн газар хариуцан төлдөг, хэвтэлгүй эмчлүүлбэл эмчилгээний зардлыг үйлдвэрийн газар бүрэн хариуцан төлдөг байна.
1222 Үүргээ давуулан биелүүлсэн нөхцөлд ажиллагчдын үндсэн цалин тогтмол байхад ажлынх нь үр дүнг харгалзан ашгаас (шагналын сангаас) үндсэн цалинтай нь ажиллагчдын идэвх сонирхлыг дээшлүүлэх чухал хөшүүрэг болж байна. Өвөр Монголын өөртөө засах оронд явагдаж байгаа эдийн засгийн шинэчлэл бүхэлдээ нааштай үр дүн өгч байна. Эдийн засгийн шинэчлэлийн нөхцөлд зах зээл, өрсөлдөөний механизмыг өргөн ашиглаж байна. Өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн хэрэгслийн зарим гол нэр төрлөөс бусад бүтээгдэхүүнийг зах зээлээр дамжуулан, зах зээлийн чөлөөт үнээр худалдаж байна. Ингэж зах зээлийн механизмыг өргөн ашиглаж байгаа нь эдийн засгийг идэвхжүүлэхэд нөлөөлөхийн хамт аж ахуйн удирдах албаны хүмүүсийн удирдах албаны хүмүүсийн тэмдэглэн хэлж байгаагаар, барааны болон үйлчилгээний үнэ өсөх , мөнгөний ханш буурах, эдийн засгийн зарим тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлэхэд хүргэж байна. Эдгээр бодит бэрхшээлийг даван туулах арга хэмжээг удирдах байгууллагаас авч хэрэгжүүлж байна. Эдийн засгийн шинэчлэлийн зэрэгцээгээр БНХАУ-д сүүлийн жилүүдэд засаг захиргааны болон улс төрийн системийн шинэчлэл хийгдэж байна. Засаг захиргааны шинэчлэлийн гол агуулга нь муж, томоохон хот, аймаг, хошуудыг бие даалгаж, өөрөө өөрийгөө хангах зарчимд шилжүүлэн, хошуу, сум зэрэг засаг захиргааны үндсэн нэгжүүдийн эрхийг өргөтгөж байгаад оршино. Улс төрийн системийн хувьд нам, төр, аж ахуйн ажлын зааг, ялгааг тодорхой болгож, намын байгууллагаас аж ахуйг удирдах өдөр тутмын ажилд оролцох явдлыг зогсоож , гол нь нам , төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, үзэл суртал, хүмүүжлийн ажлаар дамжуулан олон түмэнд нөлөөлөх зарчмыг баримталж байна. Төрийн байгууллага нь төрийн бодлогыг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй байна. Аж ахуйн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг нам, төрийн байгууллагын өмнө бүрэн хариуцан бие дааж ажиллаж байна. Манай Гадаад явдлын Яамны сайд БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд урилгаар БНХАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцаанд чухал үйл явдал болж байна. Хоёр талаас хамтран бэлтгэсэн хэд хэдэн чухал баримт бичиг, тухайлбал эдийн засаг, худалдаа , шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны монгол-хятадын комисс байгуулах тухай, хоёр орны хооронд иргэд харилцан визгүй зорчих тухай, БНМАУын ерөнхий консулын газрыг Хөх хотод сэргээн байгуулах тухай хэлэлцээрт урьдчилан захирсны дагуу энэ айлчлалын үеэр гарын үсэг зурна. БНМАУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хоорондын худалдаа, эдийн засаг , шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний уламжлалт харилцааг бэхжүүлэх, социалист бүтээн байгуулалтыг түргэтгэхэд чухал хувь нэмэр болох нь дамжиггүй юм. Үнэн сонин 1989.03.30. №76 (17293) Хятад
1223 Аж үйлдвэрийн тэргүүлэгч салбар эрчим хүч, түүхий эдийн аж үйлдвэр , тээврийн салбарын ажлыг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэх нь Хятадад чухал зорилт болж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ боловсрууллаа. Тухайлбал , эрчим хүчний нөөц дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ боловсруулав. Хэрэв энэ онд нүүрс олборлолтыг арван сая тонноор нэмэх юм бол тус орны гол гол цахилгаан станцыг түлшээр хангах асуудлыг шийдвэрлэж чадах юм. Энэ зорилгоор нүүрс олборлодог районууд, юуны түрүүнд Шаньси мужид үзүүлэх санхүүгийн тусламжийг өсгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн нүүрс тээвэрлэх төвлөрсөн удирдлага бий болгох, түүний дотор төлөвлөгөөнөөс гадуурх түлшний тээвэрт нэгдсэн үнэ тогтоож , нүүрс тээвэрлэх ажлыг удирдах салбарт завсрын дамжлагыг хорогдуулах нь зүйтэй гэж үзжээ. Үнэн сонин 1989.03.31 №77 (17294) Бээжинд хүрэлцэн ирэв БНХАУ-ын гадаад явдлын Яам сайд Цянь Цичэний урилгаар БНХАУ-д албан ёсоор айлчлахаар БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэн гуравдугаар сарын 30- нд Бээжинд хүрэлцэн очив. Бээжингийн галт тэрэгний буудалд БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэнг БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Тянь Зэнпэй тус улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Е. Очир болон албаны бусад хүн угтав. Мөн өдөр нөхөр Ц.Гомбосүрэн Бээжин хотын Тяньацманий талбай дахь Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөж, Хаадын өвлийн ордон музей үзэв. Үнэн сонин 1989.04.01. №78 (17295) Хэлэлцээ хийлээ БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Ц. Гомбосүрэн БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Цянь Цинчэньтэй гуравдугаар сарын 30-нд хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр сайд монгол, хятадын харилцааны болон харилцан сонирхсон олон улсын чанартай асуудлуудаар санал бодлоо солилцож тус тусын орны социалист бүтээн байгуулалт , өөрчлөлт шинэчлэлийн үйл явцын талаар харилцан мэдээлэв. Монгол , Хятадын харилцаа, БНХАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээний үзэл санааны дагуу энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр өсөн өргөжиж байгааг сайд нар сэтгэл ханамжтай тэмдэглээд хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн болон бусад салбарт хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Хөрш зэргэлдээ манай социалист хоёр оронд санал зөрөөтэй зарчмын асуудал байхгүй учраас хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүй их байна гэж тэд тэмдэглэв. Олон улсын харилцаанд бий болсон нааштай хандлагыг бататгахын чухлыг сайд нар тэмдэглээд цөмийн зэвсэг хураах талаар ЗХУ, АНУ-ын хооронд анхны гэрээ байгуулаад хэрэгжүүлж байгаад баяр хүргэн цаашид цөмийн зэвсгийг хорогдуулах замд шинэ
1224 тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. Сайд нар Ази, Номхон далайн бүс нутгийн байдлыг чухалчлан хэлэлцэв. Тус бүс нутгийн мөргөлдөөн хямралыг гэтлэн давах, маргаантай асуудлыг зохицуулах замд ахиц гарч байгааг тэмдэглэв. ЗХУ, БНХАУ-ын харилцаа бүрэн хэвийн болох нь тус хоёр орны ард түмний төдийгүй, Ази , даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байгаагаа сайд нар илэрхийлэв. Нөхөр Ц. Гомбосүрэн БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд нөхөр Цянь Цичэнийг тааламжтай цагтаа БНМАУ-д албан ёсоор, найрсаг айлчлахыг урив. Урилгыг талархан хүлээн авав. Нөхөрсөг, ажил хэрэгч байдалд болсон хэлэлцээнд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Е. Очир, албаны бусад хүн оролцов. Үнэн сонин 1989.04.01. №78 (17295) БНМАУ-ын гадаад явдлын Яам сайдын айлчлал БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэнг хүндэтгэж мөн өдөр зоог барив. Зоог дээр нөхөр Цянь Цичэнь, Ц. Гомбосүрэн нар харилцан үг хэлэв. Нөхөр Цянь Цичэнь хэлсэн үгэндээ хятадын ард түмэн монголын ард түмэнд нөхөрсөг санаа сэтгэлээр хандаж байдгийг дурдаад БНМАУ-д социалист бүтээн байгуулалтын үйлс өрнөн хөгжиж байгааг ихэд анхааран харж, VIII таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх, эдийн засгийн систем, улс төрийн систем, улс төрийн бүтцийг шинэчлэх талаар монголын ард түмэн ахиц амжилт олж байгаад чинь сэтгэлээсээ баярлаж байдаг юм гэв. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хэлбэрэлтгүй сайжирч ирснийг хятадын сайд тэмдэглэв. Тухайлбал, хоёр орны Парламент төлөөлөгчид харилцан айлчилж, хоёр улсын засгийн газрын хооронд консулын конвенц болон хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай гэрээг тус тус байгуулав. Мөн хоёр талын харилцаа , шинжлэх ухаан- техникийн хамтын ажиллагаа өргөжиж, хүмүүсийн солилцоо жилээс жилд нэмэгдэн, хоёр улсын худалдаа тогтвортой өсч, хил орчмын худалдаа эрчимтэй хөгжиж байна. Үүнд хоёр тал баяртай, сэтгэл ханамжтай байна. Гадаад явдлын Яамны сайдтай нөхөрсөг байдалд хийсэн хэлэлцээний үеэр хоёр тал хоёр орны найрсаг харилцааг цаашид хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Бид мөн шинэ чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа. Гадаад явдлын Яамны сайд Таны энэхүү айлчлал амжилттай болж буйд халуун баяр хүргэж байна гэв. Эдүгээ олон улсын байдалд эргэлтийн чанартай өөрчлөлт гарч байна. Сөргөлдөхөөс яриа хэлэлцээ, түгшүүртэй байдлаас намжмал байдалд шилжих үйл явц дэлхий нийтийн шинж чанартай боллоо. Дэлхийн бүх улс орон олон улсын энэхүү таатай байдлыг ашиглан эдийн засгаа хөгжүүлэх, дээшлүүлэхэд хүч анхаарлаа төвлөрүүлэх ёстой бөгөөд дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулбал зохино. Сүүлийн 10 жилд хятадын ард түмэн нэгэн санаагаар бүтээн байгуулалт өрнүүлэн, эдийн засгийн шинэчлэл явуулж гадаад орнуудтай харилцаагаа өргөжүүлсний ачаар чухал их амжилт оллоо. Хятад
1225 улсад шинэчлэл явуулахад олон улсын энх тайван, тогтвортой нөхцөл байдал чухал юм. Бид бие даасан, хараат бус энх тайванч гадаад бодлого явуулж, Ази болон дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргаж байна. Хятадын засгийн газар энх тайвнаар хэлэлцэн орших тайван зарчмын үндсэн дээр дэлхийн улс орнуудтай найрсгаар хамтран ажиллахын төлөө ямагт байдаг. Ялангуяа хөрш зэргэлдээ орнуудтай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг онцгой чухалчлан үзэж байна. Цаашид бид бүрэн эрх , нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг урьдын адил баримталж, БНХАУ, БНМАУ-ын хооронд сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх талаар нааштай хүчин чармайлт гаргаж байх болно гэж тэмдэглэв. Нөхөр Цянь Цичэнь цааш нь хэлэхдээ , нөхөр сайд Та Хятад , Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойших 40 жилд манай улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн БНМАУ-ын Гадаад явдлын Яамны анхны сайд юм. Таны энэ удаагийн айлчлал хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцааг улам хөгжүүлэх хоёр Гадаад явдлын Яамны хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэдэгт итгэж байна гэв. Нөхөр Ц.Гомбосүрэн хэлсэн үгэндээ, хоёр орны харилцааны болон харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ нь хоёр орны хооронд итгэлцлийг бэхжүүлэх, харилцааг хөгжүүлэх хэрэгт үр ашигтай боллоо гэж цохон тэмдэглэв. БНХАУ байгуулагдаж, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 40 жил болох гэж байна энэ хугацаанд Монгол, Хятадын харилцаа хөгжин цэцэглэж байсан үе ч бий, бэрхшээлтэй тулгарч байсан цаг ч бий. Монгол , Хятадын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд бие биеэ дэмжиж, энхийн байгуулалтад мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байсныг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Эдүгээ хоёр талын хүч чармайлтын үр дүнд монгол, хятадын харилцаа сэргэн хөгжиж, БНМАУ, БНХАУ-ын хооронд найрамдал, харилцан туслалцах тухай 1960 оны гэрээний үзэл санааны дагуу өсөн өргөжиж байна. Сүүлийн үед МАХН, ХКН-ын харилцааг хэвийн болгох алхмууд хийгдэж, хоёр орны төрийн эрх барих болон олон нийтийн байгууллагын хэлхээ холбоо сэргэж, худалдаа, соёл , шинжлэх ухаан , техникийн зэрэг олон салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Хоёр Гадаад явдлын Яамны шугамаар ч уулзалт яриа тогтмолжиж байна. Харилцааны зарим тодорхой асуудлыг зохицуулах гэрээ хэлэлцээр ч байгуулагдлаа. Өнөөдөр та бид монгол, хятадын харилцааны гурван чухал баримт бичигт, түүний дотор БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах асуудал эрхэлсэн комисс байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгт бодитой хувь нэмэр болно гэж үзэж байна. Манай хоёр орон үеийн үед хөрш зэргэлдээ орших тавилантай, энхийг эрхэмлэгч социалист орнууд бөгөөд соёл, уламжлалын ойр төстэй зүйл ихтэй, санал зөрөөтэй зарчмын асуудал байхгүй учраас харилцааг хөгжүүлэх өргөн боломж бий гэж бид үздэг. Монгол , хятадын харилцааг төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн
1226 бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш , харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хөгжүүлэх чиг шугамыг БНМАУ тууштай баримталсаар ирсэн, цаашид ч баримтлах болно. Манай хоёр орны харилцаа цаашид ч хэлбэрэлтгүй хөгжинө гэдэгт итгэж байна. Энэ нь монгол , хятадын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцсэн билээ. Сүүлийн үед дэлхийн дахины байдалд нааштай хандлага давамгайлах болж байна. Бид үүнийг түр зуурын үзэгдэл биш харин олон улсын харилцаа шударга, ардчилсан зарчимд тулгуурлан шинэчлэгдэх гүнзгий өөрчлөлтийн эхлэл байгаасай гэж хүсэж байна. Цөмийн зэвсэг хураах үйл явцын түүхэн эхлэл тавигдсан нь нэн чухал юм. ЗХУ,АНУ-ын эхэлсэн энэ сайн үйлс лавшран гүнзгийрч , удахгүй цөмийн зэвсэгтэй бүх улс хамтран хүн төрөлхтнийг энэ аюулаас ангижруулна гэж найдаж байна. БНХАУ цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй үүрэг авч, агаар мандалд цөмийн туршилт хийхгүйгээ албан ёсоор мэдэгдсэнийг бид талархан дэмжиж байна. Олон улсын харилцааны шинэлэг байдал Ази тивд ч бий болж байна. Энэ нь юуны өмнө Афганистан, Кампучийн болон Солонгосын байдлыг улс төрийн аргаар зохицуулах БНХАУ, ЗХУ, АНУ, Япон, Энэтхэг зэрэг энэ бүс нутгийн нөлөө бүхий орнуудын хоёр талын харилцаанд нааштай ахиц гарч байгаатай холбоотой юм. Үүнтэй холбогдуулан хэлэхэд манай орны хлёр хөрш- ЗХУ, БНХАУ-ын харилцаа сайжирч , дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаад бид баяр хүргэж байгаа билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн БНХАУ энх тайванч гадаад бодлого явуулж , дэлхий дахины болон Ази тивийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын харилцаанд улс төрийн шинэ дэг журам тогтоох тухай БНХАУ-ын дэвшүүлж байгаа саналыг улс орнуудын харилцааг энх тайвнаар зэрэгцэн орших, хүч үл хэрэглэх зарчмын үндсэн дээр хөгжүүлэхэд чиглэсэн оновчтой санал гэж бид үзэж байна. БНМАУ-ын хувьд гэвэл бид олон улсын харилцаа өнөөгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх , түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Манай дэвшүүлсэн санаа санаачилга явуулж буй үйл ажиллагаа болоод цаашид ч нийтийн үйлсэд чадлаараа тус дөхөм болохыг зорьж байна гэж үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. (МОНЦАМЭ) Үнэн сонин 1989.04.01. №78 (17295) Хүлээн авч уулзав БНХАУ-ын албан ёсны айлчлал хийж байгаа БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэнг БНХАУ-ын дарга Ян Шапкупь гуравдугаар сарын 31-нд Ардын их Хурлын танхимд хүлээн авч уулзав. Уулзалт ярианы үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. БНХАУ-ын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг БНХАУ хүндэтгэн үздэг юм. Хөрш зэргэлдээ манай хоёр улс эв найрамдалтай аж төрөх нь зүйн хэрэг юм гэж нөхөр Ян Шапкунь мэдэгдэв.
1227 БНХАУ, БНМАУ бол эрх тэгш орнууд бөгөөд нягт харилцаа , хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Тэр монгол , хятадын харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдаад БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд БНХАУ-д хийж буй энэхүү айлчлал хоёр орны харилцаанд чухал үйл явдал болж байна гэж тэмдэглэв. Нөхөр Ц.Гомбосүрэн хэлэхдээ, монгол, хятадын харилцааг цаашид хөгжүүлэх талаар хоёр тал адил эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэв. Нөхөр Ц. Гомбосүрэн БНМАУын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж. Батмөнхийн илгээлтийг БНХАУ-ын дарга Ян Шапкуньд гардуулав. Уулзалт БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цинчэнь, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Е.Очир, албаны бусад хүн байлцав. Мөн Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч У Сюцинь БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Ц. Гомбосүрэнг хүлээн авч уулзав. Тэд монгол , хятадын харилцааны болон олон улсын асуудлаар санал солилцов. Уулзалтад БНХАУ-ын Гадаад явдлын Яамны азийн хэлтсийн орлогч дарга Жан Дэлинь, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Е.Очир болон албаны бусад хүн байлцав. (МОНЦАМЭ) Үнэн сонин 1989.04.02. №79 (17296) Дээд хэмжээний уулзалтын тухай БЭЭЖИН. Дөрөвдүгээр сарын 4. (МОНЦАМЭ). БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр ЧТК агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа удахгүй болох зөвлөл , хятадын дээд хэмжээний уулзалтын хамгийн их ач холбогдол нь хоёр улсын харилцааг хэвийн болгоход оршино гэж онцлон тэмдэглэснийг ЧТК агентлаг уламжлав. Түрүүнд тохиролцсон ёсоор Миханд Горбачеа энэ оны тавдугаар сарын 15-18-нд БНХАУ-д айлчлах юм. Зөвлөлт, хятадын харилцаа урьд хэвийн болоогүй байсан юм. Энэ нь долоон мянга гаруй километр газраар хил нийлдэг хоёр оронд ашиг тусаа өгөөгүй билээ. Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого баримталж байна. Ийм учраас ЗСБНХУ-тай харилцаагаа хэвийн болгох нь олон улсын байдлыг эв найртай болгоход дэмжлэг үзүүлэх болно гэж Ли Пэн тэмдэглэжээ. Бээжинд болох дээд хэмжээний уулзалт мөн эдийн засаг, соёл, гэгээрлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болно гэж ерөнхий сайд хэлсэн байна. Хоёр орны удирдах удирдах зүтгэлтнүүд хятадын нийслэл олон улсын байдал, хоёр талын харилцааны асуудлаар үзэл бодлоо дэлгэрэнгүй солилцох болно. Бид эдийн засгийн асуудлаар ярилцах нь зүйн хэрэг юм. Гэхдээ энэ нь зөвлөлт, хятадын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байна гэж би үзэхгүй байна гэж Ли Пэн мэдэгдэв.
1228 Ерөнхий сайд улс орны дотоод асуудлын талаар ярихдаа улс төрийн үйл ажиллагааг ардчилах нь хятадын нэг зорилго юм. Гэхдээ ардчилал нь нийгмийн тогтвортой байдалд , тодорхой орны тодорхой нөхцөл байдалд тулгуурлах ёстой гэж онцлон тэмдэглэжээ. Үнэн сонин 1989.04.05. №81 (17298) Шанхай БНХАУ-ын үйлдвэр соёлын томоохон төв, дэлхийн нэртэй усан боомт Шанхай хотод арван хоёр сая хүн оршин суудаг. Шанхай хотыг эмжин урсах Хаунна мөрний эрэг орчмын нэг хэсэг Хотын оршин суугчдыг өргөн хэрэгцээний бараа, хүнсний бүтээгдэхүүнээр өглөөний таван цагаас эхлэн хангадаг ийм зах зээл Шанхайд бараг алхам тутамд тааралдана. Баошаны төмөрлөгийн аварга том үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч гурван мянган хүний суудалтай биеийн тамирын ордон, усанд сэлэх газар, есөн зуун ортой зочид буудал барьснаас гадна тэтгэвэрт гарсан ахмад ажилчдын амрах хоёр давхар тохилог байртай юм. Гэрэл зургийг: С. Уртнасан Д. Цэвлээ Үнэн сонин 1989.04.09. №85 (17302) Монгол – Хятадын харилцааны хөгжлийн тухай БРАТИСЛАВ. Дөрөвдүгээр сарын 8. (МОНЦАМЭ). . БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд саяхан Хятадад айлчилсантай холбогдуулан Братиславын <Правда> сонинд бичихдээ, Азийн хөрш хоёр социалист орны Гадаад явдлын Яамны сайд нарын хэлэлцээний дүн нь Азийн болон бусад улсын талаар БНМАУ-ын баримталж буй бодлого идэвхжиж байгаагийн нотолгоо болж байна гэж онцлон тэмдэглэжээ. Хэлэлцээний дүн нь жишээлбэл бүх улс орон хамгийн өргөн үндсэн дээр хамтран ажиллах тухай, бүх асуудлыг эв зүйн аргаар шийдвэрлэх тухай санал санаачилгын хэлбэрээр илэрч буй шинэ сэтгэлгээний бодлогоос юуны өмнө үүднээс гүнзгий үндэстэй юм. Европын энэ бодлого тухайлбал, Хельсинкийн үйл явцын өрнөлтийн хүрээнд үр шимээ өгч байна. Харин хамгийн олон хүн амтай тив болох Ази Хельсинкийн маягийн зөвлөгөөн болоогүй бөгөөд чухамхүү дэлхийн бөмбөрцгийн энэ хэсэгт шийдвэрлэвэл зохих цөөнгүй асуудал байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тулалдааны талбарт бус, харин чухамхүү хэлэлцээний ард чимхлүүр, их ажил хийх хэрэгтэй гэж тус сонинд тэмдэглэжээ. Ази , Номхон далайн бүс нутгийн бусад улсын хувьд ч үлгэр дууриалал болох ёстой монгол –хятадын яриа хэлцээ нь юуны өмнө ЗСБНХУ-ын хүч чармайлтын дүнд зөвлөлт хятадын харилцаа нааштай ахиц гарч байгаагийн ачаар улам өрнөн хөгжиж болох юм гэж Братиславын <Права> сонинд онцлон тэмдэглэжээ. 1986 онд Владивосток хотноо Михиал Горбачев үг хэлсний дараа зөвлөлт-хятадын харилцаанд ийм эргэлт гарсан юм гэж словакийн сонинд тэмдэглэжээ. Үнэн сонин 1989.04.09. №85 (17302)
1229 Хамтран ажиллаж байна МОСКВА. Дөрөвдүгээр сарын 11. (МОНЦАМЭ). Хятадын уламжлалт анагаах ухааны хамгийн нэрд гарсан аргын нэг болох зүү эмчилгээ ЗСБНХУ, БНХАУ-ын эрдэмтдийн хамтарсан суурь судалгааны сэдэв болно. Тэд тухайлбал, өвчин намдаахад зүү эмчилгээ үзүүлдэг таатай мэдээний механизмыг эрж хайхад хүч чармайлтаа нэгтгэх бодолтой байна. Рефлекс эмчилгээ сэтгэл санааны цочролыг хүний бие махбод тэсвэрлэх чадварыг хэрхэн дээшлүүлж чадах тухай нэн тулгамдсан сэдвийг судлахад эрдэм шинжилгээний ажлыг нэлээд хэсгийг зориулах болно гэж ЗСБНХУ-ын Анагаах ухааны Академийн жинхэнэ гишүүн хэвийн физиологийн хүрээлэнгийн захирал Константан Судаков мэдээлэв. Тэр саяхан БНХАУ-д айлчилж , Москвагийн эрдэмтэд хамтран ажиллах тухай хэлэлцээ хийсэн юм. Анагаах ухаанд ЗСБНХУ, БНХАУ-ын эрдэм шинжилгээний хэлхээ холбоо эрч хүчээ түргэн авч байна. Хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд үүнд энэ жил хоёр орны эрдэм шинжилгээний гаруй тив оролцох юм. Зүрх судас, өмөн үү, халдвар судлал, генетик, эм зүйн салбарт хамтарсан судалгаа хийж, туршлагаа солилцоно. Хүрээлэн байгаа орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлийн өвчний салбарын судалгаа шинжилгээг их ач холбогдолтойд үзэж байна. Үнэн сонин 1989.04.12. №87 (17304) Эрүүл мэнд Хятадын нийслэлийн хамгийн хөл ихтэй газар эмнэлэг, анагаах ухааны сургуулийн ажилтнуудын ням гариг зохиодог <эмнэлгийн субботник> хүн ам эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, зөвлөгөө өгч, өвчтэй болон эмчлүүлэх шаардлага хүмүүсийг илрүүлэх зорилготой ажээ. Өвчнийг эхний үед оношилж , урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахад <эмнэлгийн субботник> их тус болж байна. Үнэн сонин 1989.04.12. №87 (17304) ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Иргэний агаарын тээврийн харилцааны тухай БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрт БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б. Очир, БНХАУ-ын Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга Ху Юнхоу нар Бээжин хотноо саяхан гарын үсэг зурав. Үнэн сонин. 1989.04.14.№89 (17306) БНАСАУ-БНХАУ БИДНИЙ ҮЙЛ ХЭРЭГ НЭГДМЭЛ ПХЕНЬЯН. Дөрөвдүгээр сарын 25. (МОНЦАМЭ) БНАСАУ-д албан ёсоор , найрсгаар айлчлахаар өчигдөр хүрэлцэн ирсэн ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Жао Зыяныг хүндэтгэж хийсэн дайллага дээр СХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Ир Сон үг хэлэв.
1230 Эдүгээ солонгос, хятадын найрамдал өдрөөс өдөрт хөгжин бэхжиж байгааг бид сэтгэл ханамжтай тэмдэглэж байна. < Солонгос, хятад хоёр салшгүй хэлхээ холбоотой бөгөөд манай хоёр орны хувьсгалт үйл хэрэг нэгдмэл учир солонгос, хятадын найрамдлыг хэн ч бусниулж чадахгүй > гэж БНАСАУ-ын удирдагч хэллээ. Ким Ир Сон Солонгосын хойгийн талаар ярихдаа , яриа хэлцээ хийж , улс орноо нэгтгэх асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг өнөөдөр солонгосын бүх ард түмэн санал нэгтэй эрмэлзэж байгаа нь эрин үеийн хандлагад бүрэн нийцэж байна. Солонгосын хойгт түгшүүртэй байдлыг намжааж энх тайвныг сахин хангах нь Ази, Номхон далайн бүс нутгийн байдлыг намжаах үйл явцыг түргэтгэхэд чухал ач холбогдолтой юм гэж онцлон тэмдэглэв. Солонгост анх энх тайвныг сахин хамгаалах , солонгосын асуудлыг шийдвэрлэхэд АНУ ихээхэн хариуцлага хүлээж байгаа бөгөөд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Тиймээс АНУ энэ чиглэлд <амаар биш , ажил хэрэг дээр үр нөлөөтэй арга хэмжээ авч >, <Солонгосыг нэгтгэх замд саад учруулахаа болих > ёстой гэж Ким Ир Сон хэллээ. Дараа нь Жао Зыян үг хэлэхдээ, хятад, солонгосын найрамдлын харилцаа, манай хоёр орны ард түмний язгуур эрх ашиг, Ази, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд нийцэж байна гэж тэмдэглэв. Солонгосыг энх тайвнаар бие даан нэгтгэх үйл хэргийг ХКН, БНХАУ-ын засгийн газар гуйвалтгүй дэмжиж байна. Бид солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, тогтвортой болгоход их анхаардаг бөгөөд Солонгосыг энх тайвнаар нэгтгэх асуудлыг гадны ямар нэг оролцоогүйгээр , солонгосчуудын өөрсдийнх нь хүчээр шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж байна гэж хятадын удирдагч тэмдэглэлээ. Эдүгээ олон улсын байдалд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарч байна. Сөргөлдөхөөс яриа хэлэлцээ хийж, түгшүүртэй байдлаас түүнийг намжаахад шилжиж байгаа нь дэлхий дахины хэмжээнд хүчирхэг хандлага болж байна. Олон улсын түгшүүртэй байдал, мөргөлдөөн үүсгэж байгаа бүх хүчин зүйлийг одоогоор бүрэн арилгаагүй байна. Гэхдээ дэлхийн улс түмэн цуцалтгүй хүч чармайлт тавьснаар <олон улсын харьцангуй энх тайван байдал тогтоох> зорилгод хүрч бүрэн чадах юм гэж Жао Зыян хэллээ. Үнэн сонин.1989.04.26 №99 (17316) Ян Шанкунь үг хэлэв БЭЭЖИН. Тавдугаар сарын 5.(МОНЦАМЭ). Хятад улс олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банктай цаашид харилцан ажиллах болно гэж БНХАУ-ын дарга Ян Шанкунь өчигдөр мэдэгдэв. Тэр энд нээгдсэн Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн 22 дугаар чуулган дээр үг хэлсэн юм. Чуулганд АНУ, Япон, Энэтхэг, ХЯтад болон энэ байгууллагын гишүүн бусад орны 3 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Азийн Хөгжлийн банк нь гишүүн орнуудын эдийн засгийг хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд цаашид хамтран ажиллахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байгаагаа Ян Шанкунь илэрхийлэв.
1231 Үнэн сонин.1989.05.06 № 108 (17325) БЭЭЖИН Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид хүчтэй газар хөдлөв. Синьхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын газар хөдлөлтийг судлах албаныхан өчигдөр өглөө энэ райопд Рихтерийн хэмжээсээр зургаан баллын хүчтэй газар хөдөлснийг бүртгэж авчээ. Байгалийн гамшиг тохиолдсон нутагтай холбоо тасарсан байна. Газар хөдлөлтийн учруулсан уршгийг тодруулж байна Үнэн сонин.1989.05.06 №108 (17325) ХЯТАДАД М.С ГОРБАЧЕВЫН ХИЙХ АЙЛЧЛАЛЫН ТУХАЙД МОСКВА. Тавдугаар сарын 6.(МОНЦАМЭ) Бээжинд дээд хэмжээнд болох уулзалтын үеэр юуны өмнө хоёр талын харилцааны асуудал авч ярина хэмээн Зөвлөлт Холбоот Улсад үзэж байна гэж өчигдөр энд болсон хэвлэлийн бага хурал дээр ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Игорь Рогачев сурвалжлагчдын тавьсан олон асуултад хариулт хэлэхдээ мэдэгдэв. Бараг 30 жил ЗСБНХУ, Хятад хоёр дээд хэмжээний уулзалт хийсэнгүй учир олон асуудал хуримтлагдлаа. Тэгээд ч зөвлөлт, хятадын төрийн харилцааг хэвийн болгох нь хэлэлцээний хамгийн гол үр дүн болно. Михаил Горбачев хятадын бусад хэд хэдэн дээд удирдагч, түүний дотор ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга жао Зыянтай уулзана гэдгийг бодож үзвэл намын хоорондын харилцаа ч сэргэх төлөвтэй байна гэж тэр хэлэв. Бүс нутгийн асуудлыг хэлэлцэнэ гэж итгэлтэйгээр хэлж болно. ЗСБНХУ, БНХАУ хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн учраас дэлхий нийтийн, орчин үеийн зангилаа асуудлуудыг хэлэлцэхэд их анхаарал тавих болно гэж орлогч сайд тэмдэглэлээ. Манай улс төрийн шинэ сэтгэлгээний үзэл баримтлал, хятадын улс төрийн шинэ хэв ёсны үзэл баримтлалын хооронд тун олон адил зүйл байна. Тэдгээр зүйл бие биетэйгээ авцалдаж нэг л зорилго тавьж байна. Хятадад эдийн засаг, улс төрийн системийн салбарын шинэтгэл хэрхэн хэрэгжүүлж байгааг ЗСБНХУ-д ихэд ихэд талархан ажиглаж байна. Хятадад ч ЗСБНХУ-ын өөрчлөлт байгуулалтыг мөн тэгж сонирхож байгаа нь мэдээж гэж зөвлөлтийн дипломат хэлэв. Хятадын оюутнуудын одоогийн цуглаан жагсаал дээд хэмжээний болох гэж байгаа уулзалтад нөлөөлөхгүй биз гэсэн асуултад Игорь Рогачен хариулахдаа, айлчлалын хөтөлбөр нэгэнт боловсруулагдсан. Тийм учраас оюутнуудын жагсаалтай холбогдох ямар нэгэн өөрчлөлт хийхээр төлөвлөөгүй байна гэж тэмдэглэв. Үнэн сонин.1989.05.07 № 109 (17326) Өвөр Монголын өөртөө засах орон БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг – Өвөр Монголын өөртөө засах орон найман аймаг, шууд харьяаны дөрвөн хот, 101 хошуутай, Монгол, хятад , хотон, манж, солонгос, дагуур монгол, ордос зэрэг арав гаруй үндэстэн ястан, хорь гаруй сая хүн амтай юм.
1232 Хувийн худалдаа солилцоо хаана ч хийж болно. Улаанцав аймгийн Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын малчин Жалцангийнх хоёр тасалгаатай дулаан байшинд амьдран сууж гэрээ бараг хэрэглэхгүйгээр малаа адгуулж байна . Гэрэл зургийг С.Уртнасан, Д. Цэвээн Үнэн сонин. 1989.05.13 №114 (17331) Михаил Горбачевын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө Олон улсын амьдралд болж буй бүхнийг онцгой гээд байдаггүйсэн. Тэр болгоныг ч түүхэн гэж тодорхойлдоггүй. Гэтэл зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевын маргааш БНХАУ-д хийх айлчлалд манай гариг даяар маш анхаарч, асар өндөр ач холбогдол өгч байна. Энэ хоёр орны харилцаа амар байхаас эх дэлхийн байдал багагүй шалтгаална. Улс төрийн уур амьсгал урьсаж зөөлрөх эсэхэд ч нэлэнхийд нв нөлөөлнө. Зөвлөлт, хятад хоёр айл зэргэлдээ оршдог асар том гүрнүүд, 7.5 мянга орчим килотетр газраар хиллэнэ. Хятадаас өөр ямар ч улс оронтой ЗХУ хуурай газраар ийм олон километр хил залгадаггүй. Хоёулаа олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Эдийн засгийн цар хүрээгээр дэлхийд Зөвлөлт хоёрт, Хятад долоод ордог. БНХАУ-ын тунхаглаад хоёрхон хонож байхад л 1949 оны аравдугаар сарын 3-нд, ЗХУ Хятадтай дипломат харилцаа тогтоосон анхны орон. Эдгээр орнуудын харилцаа нэг хэсэг ялангуяа 1950-иад онд тун сайн байсан. Харин жараад оны эхээр үзэл суртал, улс төрийн хувьд санал нь илэрхий болж ирсэн. Тэр нь улам даамжирсаар 1969 оны гуравдугаар сард Даманы аралд зэвсэгт мөргөлдөөн үүсэхэд хүргэв. Эв түнжин эвдэрч далаад оны үед хоёр орны харилцаа бүрэн зогсонги байдалд орсон. Яагаад ийм болсноо ярилцдаг ч үгүй, ярилцлаа ч хэл амаа ололцдоггүй байлаа. Харин 1980-аад оны өнгөнд байдал огт ондоо боллоо. Зөвлөлт, хятадын харилцаа илэрхий идэвхжиж сэргэж эхлэв. Өөрөөр ч байхын аргагүй юм. М.С.Горбачев Красиодрект хэлсэн үгэндээ “Бид Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцааг бүрэн хэвийн болгож, түүнийг манай хоёр орноос дэлхийн улс төрийн бодлогод хүлээх хариуцлагын түвшинд дүйцхүйцээр хөгжүүлэхийн төлөө байна” гэж онцллон тэмдэглэлээ. Гадаад явдлын Яамны сайд нар нь ойр ойрхон харилцан айлчлав. Тэгэхэд нь түүнийг анхных гэж аль талдаа олзуурхан үнэлж байлаа. Дашрамд өгүүлэхэд сүүлийн үед олон улсын сэдвээр ярьж, бичихэд “анхны уулзалт”, “анхны айлчлал”, “анхны тохиролцоо” “анхны гэрээ хэлэлцээ” гэхчлэн “анхны” гэдэг үгийг олонтоо хэрэглэдэг болсон нь огт санамсаргүй бус. Манай Гадаад явдлын Яамны сайдыг саяхан Хятадад айлчлахад ч мөн л “анхны” гэж байв. Энэ бүхэн нь чухамдаа улс төрийн цоо шинэ сэтгэлгээ үр ашгаа өгч байгаагийн үнэмшилтэй гэрч юм. Зөвлөлтийн хэвлэлд хятадыг, хятадынханд зөвлөлийг цааштай сайхан өнгө аястай бичдэг боллоо. “Жинь минь Жибао” сонины редакцид гэхэд л зөвлөлтийг дагнан хариуцсан 10 хүн ажиллаж байна. Энэ тухай тэр сонины ерөнхий эрхлэгч Тань Вэньжуй төсөрхөн зөвлөлтөд айлчлах үедээ сурвалжлагчийн асуултад хариулж ярив. Хятадын нэрт сэтгүүлч энэ хүн ч 30 жил зөвлөлтөд очилгүй байж байгаад сая ирэв. Зогсонги байдал, идэвхгүй гадаад бодлогын үед хэзээ ийм байлаа. 80
1233 жилийн тэртээ 1959 онд Н.С.Хрущев Хятадад очсоноос хойш дээд хэмжээний уулзалт нэг ч удаа болсонгүй. Михаил Горбачевын айлчлал хоёр орны харилцааг бүрэн хэвийн болгож эрчимтэй хөгжүүлэх хэтийн төлөв нээх нь гэсэн баи найдвар төрүүлж байна. Харилцааг хэвийн болгоно гэдэг нь чухам юу вэ? Хятад, зөвлөлтийн харилцаан дахь 1950-иад оны үеийн аятай таатай байдлыг сэргээгээд зогсохгүй энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр найрамдал, хамтын ажиллагааг орчин цагийн шаардлагын дагуу цоо шинээр, төгс төгөлдөр олон арга хэлбэрээр харилцан үр ашигтай хөгжүүлнэ гэсэн үг. Хятад нөхдүүд зөвлөлттэй харилцахдаа “50-иад оныход яг буцаад орчихгүй, 60, 70-аад оныг ч давтахгүй” өөрөөр хэлбэл өмнөх шиг холбоотон байснаа сөргөлдөх зэрэг хоёр туйлд харайлгүйгээр энх тайвнаар зэрэцэн оршиж, сайн хөршүүд байж, найрсгаар хамтран ажиллах гэж байна. Үүнд тухайн хоёр оронд эрчимтэй өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн үйл явц ихээхэн түлхэц болж байгаа юм. Хятадад 1978 оноос, Зөвлөлтөд 1985 оноос эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлд өөр хоорондоо ижил төсөөтэй зүйл их бий. Тухайлбал: эдийн засаг дахь хэт төвлөрлийг аль аль нь үл зохицох зүйл хэмээн үзэх болжээ. Дээрээс бүхнийг зааж, зохицуулах гэхийг өөрчилж улс ардын аж ахуйн салбар, нэгж, орон нутгийн байгууллагыг аль болохоор биеий нь даалгаж, санаачилгыг бодогдуулахгүйг хичээж байна. Зах зээлийн зохицуулагч механизмаас болгоомжилдог байсныг болив. Гэрээ, түрээс хоршоололд аль альгүй анхаарч байна. Улс нийгмээ түргэн хөгжүүлэхийг урьдал болгож удирдлагын үеэ өнгөрөөсөн хуучин олон зүйлээс татгалзаж, арга барилыг шийдвэртэй шинэчилж, боловсон хүчний бүтэц, чанарын өөрчлөлтийг цаг алдалгүй хийж, шинэ шинэ хүчээр сэлбэж байна. Эдийн засгийн шинэчлэл, ард чилал ил тод байдал, нийгмийн шударга ёсны хүрээнд аль алинаасаа авч тусгах зүйл их байгаа тул харилцан бие биеэсээ суралцахыг чухалчилж байна. Гадаад бодлогын хүрээнд зөвлөлт, хятад хоёр нэлээд юман дээр санал нийлдэг боллоо. Өмнөх харилцааны түүхэн сурггамж, туулсан замыг эргэн харж сайтар нягтлах, хамтын ажиллагааны арга хэлбэрт шүүмжлэлтэй хандах, тэр үндсэн дээр зорилтоо оновчтой тодорхойлохыг эрмэлзэхийн сацуу, цөмийн дайны аюулыг бодитой үнэлэхдээ зэвсгээр хөөцөлдөхийг ямар ч утга учиргүй гэдэгт нэгдмэл дүгнэлттэй байна. Социализм, капитализмын хоорондахь уралдаанд социализмын давуу тал нь харагдаж байх ёстой гэж ч үзэж байна. Хоёр тал НАТО, Варпавын гэрээний байгууллагаг мэт цэргийн эвсэл холбоот байлгахын эсрэг байна. Зөвлөлт, хятадын байр суурь олон зүйлээр ойртож, санал бодол нийцэх нь зөрөхөөс хавьгүй давуутай болов. Харилцаа нь сайжирч бүрэн хэвдээ орж хөгжих нь зөвхөн зөвлөлт, хятадаар үл барам бүс нутгийн бүх орон, тэр дундаа манайд ч, бүр цаашилбал дэлхий нийтэд хамаарах дэлгэр их ач холбогдолтой. Энэ үүднээс авч үзвэл БНХАУ-д Михаил Горбачев одоо хийх айлчлалыг онцгой бөгөөд түүхэн том үйл явдал гэвэл зохино. Үнэн сонин. 1989. 05.14. №125 (17332) БЭЭЖИНД ХҮРЭЛЦЭН ИРЭВ.
1234 БЭЭЖИН.Тавдугаар сарын 15.(МОНЦАМЭ). ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачев БНХАУ-ын дарга Ян Шанкунийн урилгаар БНХАУ-ын нийслэлд албан ёсоор айлчлал хийхээр өнөөдөр үд дунд хүрэлцэн ирэв. М.С. Горбачевыг Бээжингийн нисэх онгоцны буудал дээр БНХАУ-ын дарга Ян Шанкунь , БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Пак Чун, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Тянь Циюнь нар угтав. 1959 оноос хойш зөвлөлтийн удирдагч Хятадад анх удаагаа айлчилж байгаа нь зөвлөлт, хятадын харилцаа бүрэн хэвийн болсныг харуулж байна. Михаил Горбачев хятадын олон нийтийн төлөөлөгчидтэй уулзаж, түүх, соёлын дурсгалуудтай танилцан, хятадын аж үйлдвэрийн томоохон төв Шанхай хотод очно. Үнэн сонин.1989.05.16 №116 (17333) МИХАИЛ ГОРБАЧЕВЫН ТЭМДЭГЛЭЛ БЭЭЖИН.Тавдугаар сарын 15.(МОНЦАМЭ). Михаид Горбачевыг Бээжинд ирэнгүүт нисэх онгоцны буудалд болон албан ёсоор бүртгэгдсэн сэтгүүлчдийн хэвлэлийн төвд өнөөдөр түүний бичгээр хийсэн мэдэгдлийг гарлаа. Түүнд: Хүндэт нөхөд өө! Юуны өмнө зөвлөлт Холбоот Улсын ард түмний өмнөөс найрамдалт хятадын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байгааг уламжлахыг хүсч байна. Бээжин хотын оршин суугчдад амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Бид хаврын сайхан цагт Хятадад ирлээ. Хавар бол байгаль дэлхий цэцэглэн дэлгэрч , амьдрал шинээр эхэлдэг үе юм. Дэлхийд газар сайгүй хүн ард шинэтгэл, итгэл найдварын үеийг хавартай адилтган үздэг билээ. Энэ нь бидний хүсэл бодолд ч нийцэж байна. Хятадын удирдагчидтай хийх уулзалт, хэлэлцээ ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаанд ч түүнийг улс хоорондын сайн хөршийн харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр нийтийн ач холбогдолтой болно гэж бид найдаж байна. Зөвлөлт , хятадын харилцааны ийм өрнөлт нь хоёр орны язгуур эрх ашгийг адилхан тусгаж, дэлхий дахинд гарч байгаа нааштай өөрчлөлтөд өв тэгш нийцнэ гэж бид үзэж байна. Хятадад гарч байгаа өөрчлөлтийг Зөвлөлт Холбоот Улс оронтой биечлэн танилцаж, удирдлага, ард түмэнтэй нь нүүр тулж учрахаас илүү зүйл байхгүй юм. Би Хятадад анх удаа ирж байгаа бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан аугаа их орон, эртний өвөрмөц соёлын эх оронтой, социалист хөгжлийн дөчин жилд хятадын ард түмний олсон ололт амжилттай биечлэн танилцаж чадна гэж найдаж байна. Үнэн сонин.1989.05.16 №116 (17333) Үзэсгэлэн худалдаа
1235 Хятадын Хэйлунаян мужийн төв Харбинд өчигдөр зөвлөлтийн номын үзэсгэлэн худалдаа нээгджээ. Долоо хоног үргэлжлэх ийм том үзэсгэлэн худалдааг анх удаа Хятадад зохиож байгаа юм. Үнэн сонин.1989.05.17 №117 (17334) ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫН НОМ БЭЭЖИН. Тавдугаар сарын 16,(МОНЦАМЭ), Зөвлөлтийн уншигчдын сайн мэдэх <Өөр зам байхгүй > гэсэн эмхтгэл өчигдөр хятадын нийслэлийн номын дэлгүүрүүдэд гарчээ. Энэ эмхтгэлийг хятад хэлээр орчуулж, Дорнод Хятадын Ляоцины их сургуулиас хэвлүүлжээ. БНХАУ-д зөвлөлтийн дээд удирдагч айлчлан ирсэн үед зөвлөлтийн энэ номыг хятад хэлээр орчуулан гаргасан нь маш тэмдэглүүштэй юм. Тэр тусмаа хөрш хоёр социалист орон Хятад, Зөвлөлт Холбоот Улсын ард түмэн амьдралын бүх хүрээнд хувьсгал өөрчлөлт хийж байгаа үед туршлагаа солилцох нь зүй ёсны эрмэлзэл болж байна гэж нийслэлийн <<Бэйзин жибао>> сонинд дүгнэжээ. Үнэн сонин. 1989.05.17 №117 (17334) МИХАИЛ ГОРБАЧЕВ ДЭН СЯОПИНТАЙ УУЛЗЛАА БЭЭЖИН. Тавдугаар сарын 17, (МОНЦАМЭ), Өчигдөр өглөө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Ордонд ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачев ХКП-ын Төв Хорооны цэргийн зөвлөл, БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дарга Дэн Сяоцинтай уулзаж ярилцав. Дэн Сяоцин Михаил Горбачевтай мэндчилээд, би тантай уулзахыг хэдийнээс хүсэж байлаа. Владивостокт Таны хэлсэн үг надад ийм хүсэл бүр ч их төрүүлсэн юм. Тэр үгэнд ЗСБНХУ-ын гадаад бодлогын шинэ агуулга буюу улс төрийн шинэ сэтгэлгээ гэсэн нэртэй болсон тэр зүйл илэрсэн билээ. Би хятад, зөвлөлтийн дээд хэмжээний уулзалт хийх хүслээ танд уламжлахыг хүссэн билээ. Өнөөдөр бид манай хоёр улс, намын харилцаа хэвийн болов хэмээн мэдэгдэж болох байна гэж хэлэв. Михаил Горбачев үүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. Уулзалт яриа өргөн сэдвийн хүрээнд үзэл баримтлалын үүднээс чөлөөтэй солилцох шинжтэй болов. Зөвлөлт, Хятадын харилцааны асуудалд онцгой анхаарал тавив. Дэлхий дахины өнөөгийн байдал, социалист орнуудын харилцааны шинж чанарт танай болон манай хийсэн дүн шинжилгээнд бие биеэ харилцан угтсан алхам хийх угтвар нөхцөл болсон адил зүйл олон байлаа. Өнөөгийн уулзалт бол энэ үйл явцын үр дүн мөн гэж Михаил Горбачев хэлэв. Уулзалт ярианы явцад орос , хятадын болон зөвлөлт хятадын харилцааны түүхийн зарим асуудлыг хөндөж ярив. Өнөөгийн санал солилцолтын зорилго бол хуучнаа орхиж, хойч ирээдүйгээ харахад оршино гэж Дэн Сяопин тэмдэглэлээ. <Урьдын явдлыг салхи үлээн хийсгэг, урагшаа харцгаая > гэж тэр хэлэв. Энэ нь Зөвлөлт Холбоот Улсын хандлагад нийцэж байна гэж Михаил Горбачев цохон тэмдэглэлээ.
1236 ЗСБНХУ, БНХАУ-д худалдаа, эдийн засгийн, шинжлэх ухаан-техникийн, соёлын болон бусад салбарт хамтран ажиллах хараахан ашиглаагүй ихээхэн боломж байна гэсэн санааг хоёр тал илэрхийлж хэлэв. Михаил Горбачев, Дэн Сяоцин нар тус хоёр нам, социализмын үйл хэрэгт үнэнч бөгөөд марксист онолыг бүтээлчээр хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглээд, шинэ нийгмийн нэгдмэл загвар , нэгдмэл стандарт байж болохгүй гэж үзэв. Уулзалтад оролцогчид дэлхий дахины өнөөгийн байдлыг өргөн хүрээнд хөндөж ярив. Хүн төрөлхтөн аюултай заагт тулж ирээд байгаа одоо үед түрээ барих бодлогын цаг үе улиран одох ёстой. Олон улсын асуудлуудыг улс төрийн аргаар шийдвэрлэх, бүх улс орны хооронд үр бүтээлтэй харилцаа тогтоох нь улам чухал болж байна гэж тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан зөвлөлт, америкийн харилцаа сөргөлдөөнөөс яриа, хэлцээнд шилжиж байгаад Дэн Сяопин баяр хүргэв. Хоёр тал Камдучийн эргэн тойрны байдлыг хэлэлцээд, кампучийн ард түмний болон Азийн энх тайван, аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс Кампучийн асуудлыг улс төрийн аргаар даруй зохицуулах арга зам эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. БЭЭЖИН. Тавдугаар сарын 17.(МОНЦАМЭ), Хятадын удирдлага, хөдөлмөрчид найрсаг дотно, нөхөрсгөөр хүлээн авсанд сэтгэл ханамжтай байгаагаа ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачев илэрхийлэв. Тэр өчигдөр өөрийг нь хүндэтгэж ХКн-ын Төв Хорооны цэргийн зөвлөл, БНХАу-ын Цэргийн зөвлөлийн дарга Дэн Сяоцинтай хийсэн ярилцлага дээр үг хэлсэн юм. Дэн Сяоцинтай хийсэн уулзалт нь хоёр талын харилцааг хэвийн болгосон хэрэг мөн гэж Михаил Горбачев үнэлэв. Зөвлөлт, хятадын болон бусад ард түмэн үүний ач холбогдлыг зохих ёсоор үнэлэх болно гэж тэр тэмдэглэв. Зөвлөлт, хятадын харилцаа өнөөдөр шинэ шатанд дэвшиж байгаад Дэн Сяоцины оруулсан хувь нэмрийг зөвлөлтийн удирдагч онцлон тэмдэглэлээ. Бидний хооронд маш өргөн, үр бүтээлтэй, хариуцлагатай бөгөөд эрх тэгш яриа хэлцээ өрнөлөө. Энэ нь манай харилцааг зохих ёсоор гүнзгийрүүлж шинэ түвшинд хүргэж байна гэж тэр хэлэв. Синьхуа агентлаг уламжилснаас үзвэл, Дэн Сяоцин БНХАУ, ЗСБНХУ болон ХКН, ЗХУКН-ын харилцаа хэвийн болж байгаад баяр хүргэв. Синьхуа агентлаг уламжилснаас үзвэл, Дэн Сяоцин БНХАУ, ЗСБНХУ болон ХКН, ЗСБНХУ болон ХКН, ЗХУКН-ын харилцаа хэвийн болж байгаад баяр хүргэсэн байна. Үнэн сонин. 1989.05.17 №118 (17335) УУЛЗАЖ ЯРИЛЦАВ БЭЭЖИН. Тавдугаар сарын 17. Өчигдөр үдээс хойш Михаил Горбачев ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга жао Зыянтай уулзаж ярилцав.
1237 Жао Зыян Зөвлөлтөөс ирсэн зочинд ХКН-ын Төв Хорооны өмнөөс баяр хүргээд, өнөөдрөөс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын харилцаа хэвийн болов хэмээн үзэж байна. Манай хоёр нам өөр өөрийн орны эрх бүхий нам учраас хоёр нам хоорондын хэлхээ холбоо нь зөвлөлт, хятадын ард түмний сайн хөршийн харилцаа , найрамдлыг бэхжүүлэхэд их ашигтай үүрэг гүйцэтгэж чадах нь бүрэн ойлгомжтой юм гэж хэлэв. ХКН-ын удирдлагаар тусгаар тогтнох, социализмын замаар хөгжихийн төлөө хятадын ард түмний хийсэн тэмцэлтэй зөвлөлтийн коммунистууд ямагт өв санааны нэгдэлтэй байсан. Хятадын коммунистуудтай хэвийн харилцаатай болохыг манай нам сайшаан дэмждэг юм гэж ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга цохон тэмдэглэлээ. Уулзалт ярианд оролцогчид хоёр намын хэлхээ холбоо хэрхэн хөгжвөл зохих тухай асуудал хэлэлцэхдээ эрх тэгш байх, харилцан хүндэтгэх бие биеийн дотоод хэрэгт үл оролцох зарим тэрхүү харилцааны үндэс болох ёстой гэж үзэв. Хэн ч үнэнийг дангаар эзэмших гэж санаархаж болохгүй. Харилцан мэдээлэх, бие биеийн туршлагыг судлах, марксист онолын хөгжил, социалист бүтээн байгуулалтын практикийн тулгамдсан асуудлыг үзэх үзэл, хандах хандлагыг жишиж харьцуулах нь ашигтай байх болно гэж хоёр тал тэмдэглэв. Социалист хөгжлийн хэлбэр, аргын асуудлаар санал бодлоо нэн агуулга төгс солилцов. Одоо хэрэгжүүлж байгаа социализмыг шинэ түвшинд гаргаж, түүнийг нэн орчин үедээ илүү нийцсэн өндөр чанартай болгох зорилготой өөрчлөлт, шинэтгэлийг хоёр тал харилцан их сонирхож байгаа нь харагдлаа. Уулзалт ярианд оролцогчид эдийн засаг, улс төрийн системийн салбар, нийгмийн амьдралын бусад хүрээний өөрчлөлтийн үр дүнг хэрхэн үнэлж байгаагаа бие биедээ танилцуулав. Түүний сацуу шинэтгэлийн замд үүсч гарсан бэрхшээлийн тухай, орон бүрийн өмнө тулгарч байгаа тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд саад болж буй асуудлын тухай илэн далангүй ярилцаж шинэтгэлтэй холбоотой нэлээд үйл явц адил төстэйг, мөн үндэсний онцлог, бусад хүчин зүйлээс бий болсон өвөрмөц тал байгааг ч тэмдэглэж бүх асуудлыг шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Бидэнд шинэтгэл хэрэгтэй. Ийм шинэтгэл социализмын давуу талыг нээн харуулж түүнд бишрүүлэн татах хүчийг дахин олгож байна. Энэ бол зорилгодоо хүрэх цорын ганц зам мөн гэж Жао Зыян цохон тэмдэглэлээ. Михаил Горбачев энэ үзэл бодлыг дэмжээд социализм, шинэ нийгмийн байгуулалтад намын гүйцэтгэх үүрэгт хандах догматик үзэл ялагдал хүлээсэн юм. Одоо социализмыг шинэчлэх, түүний хүч нөөцийг хүний эрх ашгийн тулд бүрэн хэмжээгээр нь ашиглах хэрэгтэй байна гэсэн санааг илэрхийллээ. Хоёр намын удирдагчид хэлхээ холбоог хөгжүүлэх төлөвийн талаар санал бодлоо солилцов. Намын ажлын тодорхой туршлага солилцох явдал тэргүүн эгнээнд тавигдаж байна. Энэ ажлыг Төв Хорооны хэлтсүүд, бүс нутгийн болон үйлдвэрийн намын хороодын түвшинд, нийгэм судлаач эрдэмтдийн шугамаар хийж болно гэж үзэв.
1238 Жао Зыян, Михаил Горбачев болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг хүндэтгэн зоог барив. Зоогт ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Цяо Ши, Ху Цили нар байлцав. Дэн Зяоцин, Жао Зыян, Ли ПЭН нарыг ЗСБНХУ-д албан ёсоор айлчлахыг Михаил Горбачев зөвлөлтийн удирдлагын өмнөөс урив. Үнэн сонин. 1989.05.17 №118 (17335) ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ БЭЭЖИН.Тавдугаар сарын 17. (МОНЦАМЭ). Өчигдөр Михаил Горбачев Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордонд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Дэнтэй хэлэлцээ хийв. Хөрш зэргэлдээ социалист хоёр улсын харилцаа хэвийн болсныг нотолсон өөрчлөлт, хятадын дээд хэмжээний уулзалтыг хятадын засгийн газрын тэргүүн өндөр үнэлэв . Зөвлөлт, хятадын харилцаа үнэхээр шинэ шатанд гарч байна. Энэ үйл явдал болж буй нөхцөл байдал чухал юм гэж Михаил Горбачев тэмдэглэлээ. Олон улсын хамтран нийгэмлэг аюултай заагч тулж ирснийг дэлхий дахинд ухамсарлаж байна. Социализмын орнууд ч өнөөгийн бодит байдалд дасах асуудал гарч ирлээ. Зохих ёсоор харгалзан үзэж, өөрсдийнхөө бодлогод тусгах ёстой тийм шаардлагуудыг цаг үе маань бидэнд ямар нэг хэмжээгээр тулгаж байсан билээ. Зөвлөлт Холбоот Улсад ч, Бүгд Найрамдах Хятад ард Улсад ч гадаад талын таатай нөхцөл нэгэн адил хэрэгтэй байгааг бид ойлгож байна. Гэхдээ хэргийн мөн чанар зөвхөн үүнд байгаа юм биш ээ. Бид болон бусад бүх улс орон цөмийн , байгалийн зохицлын аюул, түүнчлэн эдийн засгийн талаар хөгжингүй болон буурай хөгжилтэй орнуудын ялгаанаас болж үүссэн асуудлуудыг харгалзан үзэхэд хүрч байна. Одоо хэн ч эдгээр асуудлыг шийдвэрлэхэд оролцох явдлаас зайлсхийж алдахгүй, зайлсхийх ч ёсгүй билээ гэх М. Горбачев тэмдэглэв. Уулзалтын явцад зөвлөлт, хятадын харилцаа энх тайвнаар зэрэгцэн орших нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчмын үндсэн дээр л амжилттай хөгжиж болно гэж ойлгож байгаагаа уулзалтын явцад хоёр тал илэрхийлэв. Хятад улс хэдий дэлхий дахинд гарч байгаа өөрчлөлтийг хэрхэн үзэж буй талаар Ли Пэн ярилаа. Улс орны дотоодод улс төрийн тогтвортой байдал, олон улсын тавцанд энх амгалан байдал хэрэгтэй гэж байна. Энэ нь улс орныг ондоочлох зорилтыг шийдвэрлэхэд чухал шаардлагатай юм. Бид Зөвлөлт Холбоот Улсын дэвшүүлсэн улс төрийн шинэ сэтгэлгээний үзэл баримтлалыг анхаарсан билээ. Энэ үзэл баримтлалд урьд өмнө зөвлөлтийн удирдлагын санал болгон дэвшүүлдэггүй байсан хэд хэдэн зүйл бий юм. БНХАУ-ын тухайд гэвэл энд олон улсын улс төрийн шинэ журам тогтоох үзэл баримтлалыг анхаарсан билээ. Гэж Ли Пэн заан тэмдэглэв. Зөвлөлт, хятадын харилцааг хөгжүүлэх тодорхой асуудлууд хэлэлцээний явцад ихээхэн байр эзлэв.
1239 Зөвлөлт, хятадын хилийн районд байрласан цэргийг хорогдуулахад бэлэн байгаагаа хоёр тал илэрхийлэв. Хоёр орны засгийн газруудад санал оруулж байх хэлэлцээний ажлын механизм бий болгохоор тохиролцов. Уулзалт ярианд оролцогчид хилийн зохицуулалтын асуудлаар хийж буй хэлэлцээний явц, үр дүнг хэлэлцээд энэ хэлэлцээд энэ хэлэлцээнд нэмэлт түлхэц өгч, түүний түвшинг дээшлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв. Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэйг хоёр талаас тэмдэглэв. Төмөрлөг, эрчим хүчний үйлдвэрлэл, тээвэр, ард түмний хэрэглээний бараа таваарын үйлдвэрлэлийг эн тэргүүнд хамтран ажиллах салбар гэж нэрлэв. Эрдэм шинжилгээний байгууллагуудын ажил хэргийн хэлхээ холбоог хөгжүүлж, эрүүлийг хамгаалах, ардын боловсролын салбарт хамтран ажиллаж, соёлын салбарт хамтран ажиллаж, соёлын салбарт солилцоо явуулахад тус дөхөм үзүүлэхээр хоёр тал тохиролцов. Үнэн сонин.1989.05.17№118 (17335) ЛИ ПЭНИЙ ЯРИЛЦЛАГА БЭЭЖИН. Тавдугаар сарын 17. (МОНЦАМЭ). <Дөнгөж сая нөхөр М.С.Горбачев болон зөвлөлтийн удирдагчидтай хийсэн хэлэлцээ харилцан хүндэтгэсэн, чин сэтгэлийн нөхөрсөг байдалд амжилттай боллоо> гэж БНХАУын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн өчигдөр зөвлөlтийн хэсэг сэтгүүлчтэй ярилцахдаа мэдэгдэв. Хэлэлцээний үеэр олон улсын болон хоёр талын харилцааны асуудлуудыг хөндсөн юм гэж Хятадын засгийн газрын удирдагч хэлэв. Хоёр тал хэлэлцсэн асуудлаар адил буюу ойр дотно үзэл бодолтой байгаагаа илэрхийлэв. Гэвч зарим талаар санал зөрөлдсөн хэвээрээ байгаа нь зүйн хэрэг юм. Хамгийн гол нь хоёр талын аль аль нь янз бүрийн бодлоо илэн далангүй илэрхийлж байсанд оршино.Энэ нь бидэнд бие биеэ илүү ойлгох боломж олгосон юм гэж тэр хэлэв. Зөвлөлтийн удирдагчдын талаар бидэнд маш сайхан сэтгэгдэл үлдлээ. Зөвлөлт Холбоот улсын удирдагчид бол илэн далангүй, шударга бөгөөд зөвлөлт, хятадын харилцааг хөгжүүлэх шийдвэр төгс хүмүүс юм байна. Тэд дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг сайтар ойлгож, зөв үнэлж байна. Дэн Сяоцин, М.С.Горбачев нарын уулзалтын дараа зөвлөлт, хятадын харилцаа хөгжлийн шинэ шатанд дэвшин орлоо гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм гэж Ли Пэн цохон тэмдэглэв. Хоёр орны хоорондын харилцааг хятадын удирдагч найман дүрс үсгээс бүрдсэн ганц өгүүлбэрээр илэрхийлсэн нь<хуучнаа орхиж, хойч ирээдүйгээ харъя > гэсэн утгатай ажээ. Энэ бол БНХАУ, ЗСБНХУ-ын харилцаа хэвийн болж цаашид бүх салбарт хөгжих болно гэдгийг илэрхийлж байгаа юм. Гэвч энэ харилцаа нь 50-иад онд байсан холбоотны харилцаанаас ялгаатай байх болно. Учир нь тэр үеийн харилцаа хоёр орны эрх ашиг, түүнчлэн цаг үе, түүхийн шаардлагад нийцэхгүй байна. Бид анх тайвнаар зэрэгцэн орших
1240 таван зарчимд үндэслэсэн найрамдал, сайн хөршийн харилцаа тогтоон хөгжүүлэх болно гэж тэр хэлэв. Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын засгийн газартай зөвлөлдсөний дараа БНМАУаас бүх цэргээ гаргахад бэлэн байгаатай холбогдуулан сэтгэл ханамжтай байгаагаа хятадын удирдагч илэрхийлэв. Үүний зэрэгцээ хилийн районд байгаа зөвлөлт, хятадын зэвсэгт хүчнийг хорогдуулах тухай асуудлыг шийдвэрлэхэд нааштай хандлага гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн явдал мөн гэж тэр хэлэв. Зөвлөлт , хятадын харилцааг хэвийн болгох нь аль нэг гуравдагч талын эсрэг чиглэсэн хэрэг юм. <БНХАУ АНУ-тай сайн харилцаатай байгаа бөгөөд зөвлөлт, хятадын харилцааг хэвийн болгох нь орчин үеийн дэлхий дахины чиг хандлага чухамдаа энх тайван, хөгжлийн чиглэлд хөл нийлсэн алхам мөн гэж би бодож байна. Энх тайван хөгжлийн төлөө тэмцэж байгаа хэн бүхэн хятад, зөвлөлтийн харилцаа хэвийн болж байгаа үйл явцад баяр хүргэх болно> гэж Ли Пэн үгийнхээ төгсгөлд хэллээ. Үнэн сонин. 1989.05.17№118 (17335) СОНИРХОЖ БАЙНА Хятадад одоо нэгэн шинэ төрлийн ундааг их багагүй ихэд сонирхон таашааж байна. Тэр ундааг тун сонин жороор, хатааж нунтагласан шоргоолжоор хийдэг байна . Уг ундаа нь уурагт бодисоор баян, бас 19 шүдтэн(амино) хүчилтэй байна. Учир нь түүнд тодорхой хэмжээний цайр бий ажээ. Хүүхдэд цайр дутахад өсөлтөд нь муу нөлөөлдөг билээ. Үнэн сонин.1989.05.18 №118 (17335) Түүхэн шинэ эргэлтийн айлчлал ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга М.С. Горбачевын БНХАУ-д хийсэн айлчлал, хоёр орны удирдагчдын хооронд нөхөрсөг, ил тод байдалд болсон уулзалт, хэлэлцээний нааштай үр дүн, ач холбогдлыг дэлхийн олон нийт зохих ёсоор үнэлэн цэгнэж байна. Гучин жилийн дараа хоёр орны түүхэнд анх удаа болсон дээд хэмжээний уулзалтын үеэр зөвлөлт, хятадын удирдагчид хоёр талын харилцаанд онцгой анхаарахын хамт социализмын хувь заяа, марксист онолын үндэс, түүнийг орон бүрийнхээ онцлогийг харгалзан бүтээлчээр хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглээд дэлхий дахины өнөөгийн байдлыг өргөн хүрээнд хөндөж ярилцан санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Нэн өргөн сэдвээр, үр бүтээлтэй, хариуцлагатай яриа хэлэлцээ хийсэн нь <хуучнаа орхиж, ирээдүйгээ харах> зарчмын үндсэн дээр хоёр орны уламжлалт харилцааг сэргээж, цаашид улам бүр гүнзгийрүүлж, шинэ түвшинд гаргах онцгой ач холбогдолтой болов гэж хоёр тал санал нэгтэй дүгнэжээ. Энэ бүгд нь М.С. Горбачев хэлсэнчлэн дэлхий дахины өнөөгийн байдал, социалист орнуудын харилцааны шинж чанарын талаар хоёр талын хийсэн дүн шинжилгээнд бие биеэ харилцан угтсан алхам хийх угтвар нөхцөл болсон адил зүйл олон
1241 байсны чухал үр нөлөө билээ. Түүнчлэн далаад оны сүүлчээс БНХАУ-д, наяад оны үеэс ЗСБНХУ-д эхлэн эрч хүчээ авсан дотоод, гадаад бодлого, үйл ажиллагааны өөрчлөлт, шинэчлэл, улс төрийн шинэ сэтгэлгээний үзэл баримтлал олон талаар адил төстэй байгаатай шууд холбоотой төдийгүй түүний бодит тодорхой үр дүн мөн. Нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засгийн чадавхийн хувьд хамгийн том социалист хөрш орон, хоёр намын хооронд харилцаа хэвийн боллоо гэж мэдэгдэж болох байна гэж ЗХУКНын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачевтай ХКН-ын Төв Хорооны цэргийн зөвлөл, БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дарга Дэн Сяопия өнгөрөгч мягмар гаригийн өглөө уулзахдаа тэмдэглэсэн. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян нөхөр Михаил Горбачевыг хүлээн авч уулзахдаа ЗХУКН, ХКН-ын харилцаа хэвийн боллоо хэмээн үзэж болно гээд хоёр нам өөр өөрийн орны эрх баригч нам учраас тэдний хоорондын хэлхээ холбоо нь зөвлөлт, хятадын ард түмний сайн хөршийн харилцаа, найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн ашигтай үүрэг гүйцэтгэж чадах бүрэн боломжтойг цохон заав. Хоёр орны удирдагчид нээгдэж байгаа өргөн бололцоог ашиглан цаашид бүх салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тодорхой асуудлуудад онцгой анхааран, орон тус бүрийн засгийн газруудад санал оруулж байх хэлэлцээний ажлын механизм бий болгох, хамтын ажиллагааг урт хугацааны үндэстэй болгоц орчин үеийн шинэ хэлбэрүүдийг ашиглах, харилцаа хэвийн бус байсан үед газар авч аль алинд нь эдийн засаг, санхүүгийн ихээхэн дарамт учруулсан цэргийн талаар сөрөн зогсох зохисгүй байдлыг арилгахын тулд хилийн районд байрлалтай цэргийг хорогдуулахаар тохирчээ. Мөн БНМАУ-д байрлаж байгаа бүх цэргээ гаргахад Зөвлөлт Холбоот Улс бэлэн байгааг зөвлөлтийн удирдагч илэрхийлснийг хятадын удирдагчид сэтгэл ханамжтай хүлээж авсан байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд 1989 оны олон улсын онцгой ач холбогдолтой гойд үйл явдлын тоонд орно гэж зүйн дагуу үнэлсэн зөвлөлт, хятадын удирдагчдын дээд хэмжээний энэ уулзалт ЗСБНХУ, БНХАУ-ын бүх талын харилцааны хөгжлийн шинэ шатны түүхэн эхлэлийг тавьж, Ази тив, даян дэлхийд итгэлцэл, энх тайван, тогтвортой байдлыг бататгах үйлсэд дорвитой алхам боллоо гэж үзэж байна. Улс төрийн тоймч С. Уртнасан Үнэн сонин. 1989.05.19. №119 (17336) Шанхайд зочиллоо БЭЭЖИН. Тавдугаар сарын 18 (МОНЦАМЭ) ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Михаил Горбачев Бээжингээс Шанхай орохоор өчигдөр мордов. Үдэх ёслол <Дяоюйтай> өргөөнд боллоо. Михаил Горбачев, Ранса Горбачев нар БНХАУ-ын дарга Ян Шанкуньтай салах ёс хийв. Михаил Горбачевыг дагалдан яваа зөвлөлтийн албаны хүмүүс түүний хамт Шанхай руу явав.
1242 ШАНХАЙ. Тавдугаар сарын 18 (МОНЦАМЭ) Михаил Горбачев өчигдөр Бээжингээс Шанхайд ирэв. Тэр Хятадын томоохон хот Шанхайн удирдагчидтай уулзаж тус хоттой танилцана. Өчигдөр Шанхай хотын дарга Жу Жуи-зи БНХАУ-д албан ёсны айлчлалаа дуусгаж байгаа Михиал Горбачевыг хүндэтгэж зоог барив. М. Горбачев зоог дээр үг хэлэхдээ. Зөвлөлтийн төлөөлөгчид Хятадын хөдөлмөрчдийн өмнөх үеийн хувьсгалт уламжлалаар баялаг түүхийн олон хуудас, хятадын пролетари нарын өнгийн анхны тулалдаан, Хятадын Коммунист Нам үүсэн байгуулагдсантай холбоотой Шанхай хоттой танилцахыг ихэд сонирхон хүлээж байсныг тэмдэглэв. Энэ айлчлалын дараа ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа шинэ эрч хүчээр хөгжинө гэж найдаж байгаагаа тэр илэрхийлэв. Энэ харилцааг нам хоорондын харилцааны шугамаар ч, төрийн харилцаа, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүдийн хэлхээ холбооны шугамаар ч өргөжүүлэн гүнзгийрүүлэх, энэ харилцаанд хот, үйлдвэр, хөдөлмөрийн хамт олон, гэр бүлийг хамруулахыг Зөвлөлт Холбоот Улс зорьж байдаг юм. ЗСБНХУ, БНХАУ-ын харилцааг хэвийн болгосныг Хятадын залуучуудын халуунаар талархан угтсан нь баярлуулав. Манай хоёр орны залуучуудын байгууллага, хөвгүүд, охидын харилцаа өргөжиж, тэд зөвлөлт, хятадын ард түмний найрамдлын буухиаг итгэлтэй авч явна гэдэгт ЗСБНХУ-д найдаж байна гэж зөвлөлтийн удирдагч онцлон тэмдэглэлээ. Үнэн сонин. 1989.05.19. №119 (17336) Хятадын олон нийтийн төлөөлөгчидтэй уулзав БЭЭЖИН. Тавдугаар сарын 16. (МОНЦАМЭ) ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Михиал Горбачев энд өчигдөр хятадын олон нийтийн төлөөлөгчидтэй уулзав. Тэр хэлэхдээ, бид зөвлөлт, хятадын хэлэлцээний дүнд сэтгэл ханамжтай байна гэж мэдэгдлээ. Хүрсэн тохиролцоо нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудын дагуу сайн хөршийн харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх улс төрийн буурьтай үндэс бүрдүүлж байна гэж Михаил Горбачев тэмдэглэв. Михаил Горбачев зөвлөлт, хятадын харилцааны түүхийн тухай ярихдаа, Зөвлөлт Холбоот улс энэ түүхэнд <цагаан толбо> эс үлдээж, түүний бүх, тухайлбал, хамгийн ээдрээтэй үеийг бодитой, шударгаар үнэлж цэгнэхийг зорьж байна. Хэрвээ хоёр орны харилцааг түүхийн цар хэмжээгээр үнэлж цэгнэвэл, <уг харилцааны нааштай эхлэл нь үл итгэх явдал, мөргөлдөөнөөс үүдсэн хэрэг явдлаас олон дахин давж гарч байна> гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж онцлон тэмдэглэв. Харилцан олйгох явдал, итгэлцэл гүнзгийрч байгаа нь энхийн бүтээн байгуулах хөдөлмөрт анхаарлаа бүрэн дүүрэн төвлөрүүлж, найдвартай баталгаа бүхий, тогтвортой энх тайван нөхцөлд асуудлаа шийдвэрлэх зорилгоор эрдэм оюуны болон эд агуурсын нөөц хүчээ арвижуулан боломжийг ЗСБНХУ, БНХАУ-д олгож байна гэж Михаил Горбачев мэдэгдэв.
1243 Сүүлийн жилүүдэд хоёр тал зөвлөлт, хятадын хилийн дагуух цэргийн сөрөг төвлөрлийн түвшинг багасгаж арга хэмжээ авлаа. 1935 оноос хойш ЗСБНХУ Алс Дорнодод зэвсэгт хүчнээ хорогдуулж, газарт болон агаарт байрлалтай цөмийн хэрэгслийг нэмэгдүүлэхгүй байх үүргийг дангаар авав. Зөвллөт, америкийн тохиролцооны дагуу ЗСБНХУ-ын дорнод хэсэгт дунд болон ойр тусгалын 480 пуужин устгах болно. Энд байрладаг зөвлөлтийн цэргийн бүлэглэлийг 1989-1990 онд 200 мянган хүнээр, түүний дотор Алс Дорнодод 120 мянган хүнээр хорогдуулна. Хуурай замын цэргийг 12 дивизээр хорогдуулж, нисэхийн 11 хороог татан буулгаж, Номхон далайн флотын бүрэлдэхүүнээс байлдааны 16 хөлөг онгоцыг гаргана гэж зөвлөлтийн удирдагч тэмдэглэв. ЗСБНХУ тавдугаар сард Монголд байгаа цэргээ хорогдуулж эхэллээ. 1989-1990 онд Монголын нутгаас гурван дивизийн бүрэн бүрэлдэхүүнээр нь, тухайлбал, танкийн 2 дивиз, түүнчлэн нисэхийн бүх бүлэглэлийг гаргана. Зөвлөлтийн, хятадын хилийн дагуу байрладаг зөвлөлтийн цэргийг батлан хамгаалахад хангалттай байх зарчимд нийцүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийж эхэллээ гэж Михаил Горбачев хэлэв. ЗСБНХУ Хятадтай тохиролцсон үндсэн дээр хил орчны нутгаас цэргийн салбар анги, зэвсэглэлийг гаргаж, ердийн хилийн албанд шаардагдах цэргийг л үлдээхэд бэлэн байна. Зөвлөлт, хятадын хилийг цэрэггүй болгож, энх тайван, сайн хөршийн харилцааны хил болгох нь бидний хамтын хүч чармайлтаар хүрч болох сайхан зорилго мөн гэж зөвлөлтийн удирдагч онцлон тэмдэглэлээ. Зөвлөлт, хятадын дээд хэмжээний уулзалтыг бид чухал зааг гэж үэзх бүрэн эрхтэй юм гэж Михаил Горбачев мэдэгдэв. Бие биедээ хүйтэн хөндий байсан урт хугацааны үе бидний ард үлдэж байна. Хамтран төвхнүүлэх учиртай ирээдүй бидний өмнө байна гэж тэр хэлэв. Михаил Горбачев өнгөрсөн үеийн сургамжийн тухай ярилцахдаа, улс орнуудын харилцааг эвдэлж, муутгах нь харилцаа тогтоон бэхжүүлж, үр нөлөөтэй болгохоос хялбархан байдаг. Түншийнхээ эрх ашгийг харгалзан үзээгүй хоёр-гуравхан шийдвэр, үзэл бодлоо тулган хүлээлгэх гэсэн санаархал, харилцан гомдох явдлыг улс төрийн хэмжээнд хүртэл дараа дараачийн шатанд шилжүүлэх, үзэл суртлын маргаан, санал сөрөлдөөнийг төрийн сөрөг төвлөрлийн хэмжээнд хүргэх явдал нь улмаар урьд найрамдалтай байсан орнуудын хооронд сэжиглэх, үл итгэх хана босгодог юм гэж тэмдэглэв. Улс орнуудын сайн харилцааг нандигнан арвижуулж, үндэсний болон интернационалч энэ асар их ололтыг үеэс үед уламжлан дамжуулах хэрэгтэй гэж Михаил Горбачев онцлон тэмдэглэв. Улс төрийн бодлогын ялгаа хийгээд бие биенийхээ үйл ажиллагааны арга маягт ойлгон хандах хэрэгтэй гэдэгт өөр нэг дүгнэлт оршиж байна гэж тэр хэлэв. Зөвлөлт Холбоот Улс, Хятад хоёр аль нэг асуудалд, юмс үзэгдлийг үнэлж цэгнэхэд өөр өөрийнхөөрөө хандаж байгаа нь зүйн хэрэг юм. Үүнийг хамтран ажиллахаад учирч буй бэрхшээл хэмээн үзэх ёсгүй. Бие биенийхээ үзэл бодол, байр суурийг хүндэтгэх нөхцөлд харилцан хүлээн авч болохуйц шийдвэр гаргах арга зам эрж сүвэгчлэхийг эрмэлзэх нь цорын ганц ухаалаг хандлага мөн. Манай орнууд энэ чухал уулзалтад чухамхүү ингэж хүрч
1244 ирсэн бөгөөд аль аль тал нь замынхаа өөрийн хэсгийг тууллаа. Зөвлөлт, хятадын хэвийн харилцаа дэлхийн нийт хамтын нийгэмлэгийн эрх ашигт нийцэж, орчин үеийн дэлхийн хөгжлийн голлох чиг хандлагад нийцэж байна гэж зөвлөлтийн удирдагч өнцлон тэмдэглэв. Үнэн сонин. 1989.05.19. №119 (17336) ЗХУКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНД МОСКВА. Тавдугаар сарын 23,(МОНЦАМЭ), ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурал хийхтэй холбогдсон асуудлыг тавдугаар сарын 20-ны хуралдаанаар хэлэлцэв. ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо ЗХКУН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга М.С.Горбачевын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал, хятадын удирдагчидтай хийсэн хэлэлцээ, яриа, хятадын олон нийт, хөдөлмөрчдийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын дүнг сайшаав. Зөвлөлт, хятадын дээд хэмжээний уулзалт эргэлтийн ач холбогдолтойг сэтгэл гүнээ ханамжтай тэмдэглэв. Энэ уулзалт зөвлөлт, хятадын харилцаанд өнгөрсөн үеийг хааж, шинэ үе нээж байна. ЗСБНХУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтаар улс хоорондын харилцаа хэвийн болж, ЗХУКН, ХКН-ын харилцаа сэргэв. Хоёр тал бие биенийхээ бүрэн эрх, тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэх, эрх ашгаа харгалзан үзэж, эрх тэгш түнш, сайн хөрш болох хоёр орны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд бэлэн байгааг тусгасан улс хоорондын болон нам хоорондын харилцааны шинэ үндсийг тохиролцсон нь уулзалтын чухал үр дүн болов. Зөвлөлт, хятадын харилцаа хэвийн болж байгаа нь гурав дахь орны эсрэг чиглээгүй, бусад улстай ЗСБНХУ, БИХАУ харилцаж, хамтран ажиллахад огтхон ч хохирол учруулахгүй гэж нэгэн адил ойлгов. Хэдэн арван жил хөндий байсан болов хоёр орны ард түмэн бие биедээ уламжлал ёсоор найрсаг, гүн хүндэтгэлтэй талархан хандаж байсныг БНХАУ-д М.С.Горбачевын хийсэн айлчлал харуулав. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон бусад харилцааг нэлээд идэвхжүүлэх, амьдралаас урган гарч байгаа хамтын ажиллагааны үр ашигтай хэлбэр нэвтрүүлэх зорилт тус хоёр орны харилцаанд эн тэргүүнд гарч ирж байгааг Бээжинд болсон хэлэлцээ харууллаа. Зөвлөлт, хятадын ард түмний оюуны хүрээн дэх солилцоо ч шавхагдашгүй боломжтой юм. Зөвлөлтийн зохих газар, байгууллагууд уулзалтаар тохиролцсон зүйлийг үйл ажиллагааныхаа чухал чиглэл болгон хэрэгжүүлэх нь чухал гэж ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо үзээд байна. Хоёр тал зөвлөлт , хятадын хилийн районд зэвсэгт хүчнээ доод хэмжээнд хүртэл хорогдуулах арга хэмжээ авахыг зөвшөөрч, хилийн дорнод, өрнөд хэсэгт Зөвлөлт Холбоот улс, Хятадын хилийн асуудлыг шударгаар, зүй зохистой шийдвэрлэхийг зөвшөөрсөн нь их ач холбогдолтой юм.
1245 Зөвлөлт, хятадын харилцаа хэвийн болж байгаа нь ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа төдийгүй, Ази, Номхон далайн бүс нутаг, бүхэлдээ дэлхийн байдалд нааштай нөлөөлж, дэлхийн хөгжлийн өнөөгийн хандлагад яв цав нийцэж, олон улсын тавцанд улс орнууд сөргөлдөхөөс хамтран ажиллах, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шилжин ороход тус хүргэнэ гэж итгэж байгаагаа илэрхийлэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкертэй М.С. Горбачев ярилцаж, Э.А.Шеварднова хэлэлцээ хийсний дүнг хуралдаанаар хэлэлцэв. Зөвлөлт, америкийн харилцааны иж бүрэн асуудал , олон улсын байдлын тулгамдсан асуудлаар санал бодлоо нухацтай солилцсон нь зэвсэг хураах, дэлхийд тогтвортой аюулгүй байдлыг хангах асуудлаарх хэлэлцээг идэвхжүүлэх боломж олгож байна. Ярианы үеэр Зөвлөлт Холбоот улс орчин үеийн олон улсын харилцааны гол хүрээ-зэвсгийг хязгаарлан хорогдуулах салбарт томоохон санаачилга гаргасан нь зарчмын хувьд чухал юм. Мөн Европд ердийн зэвсэгт хүчнийг хорогдуулах тухай Венийн хэлэлцээн дээр Зөвлөлт Холбоот улс тодорхой санал тавьсан нь ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Техникийн цөмийн зэвсгийн асуудал онцгой чухал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээс Европ төдийгүй, бүхэлдээ дэлхийн цэрэг стратегийн болон улс төрийн байдал шууд шалтгаалах юм. Варшавын гэрээний холбоотон орнуудын нутагт байрлуулсан техникийн цөмийн зэвсгээ 500 нэгжээр хорогдуулахаар шийдвэрлэснээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга айлчлах үед зарласан нь Европ тивд цэрэг, улс төрийн шинэ байдал бий болгож бататгахад дорвитой алхам боллоо. ЗСБНХУ, АНУ-тай яриа хэлцээ хийх энэ чиглэлд зүй зохистой хандаж байгаа нь Варшавын гэрээний байгууллага, НАТО-гийн орнуудын зэвсэгт хүчнийг гагцхүү хориглон хамгаалах чиглэлтэй болгоход шийдвэрлэх эргэлт гаргах, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээг 1972 онд гарын үсэг зурсан тэр байдлаар нь сахиж мөрдөх нөхцөлд стратегийн давшилтын засгийг 50 хувь хорогдуулах тухай гэрээг боловсруулж дуусгах зорилготой юм. Уулзалт дээр бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцэхэд хандлага үнэлэлтэд ялгаа байсаар байгаа боловч улс төрийн аргаар шударга шийдвэр гаргахад ЗСБНХУ, АНУ ажил хэрэгчээр хамтран ажиллах бодитой боломж байгаа нь харагдав.Хэлэлцээний үеэр олон үндэстний асуудлыг нухацтай хэлэлцэж, зөвлөлт, америкийн харилцааны янз бүрийн асуудлаар санал бодлоо солилцож, бүх түвшинд ЗСБНХУ, АНУ-ын хооронд улс төрийн үр дүнтэй яриа хэлцээ өрнүүлэхэд цаашид алхам хийх хэрэгтэй гэж ойлголцсон нь чухал юм. Э.А.Шаварднава ХБНГУ-д айлчлал хийж, холбооны канцлер Г.Коль, Гадаад явдлын Яамны сайд Г.Д. Гепшар нартай хэлэлцсэн дүнгийн тухай сонсгол хэлэлцэв. Энэ айлчлал, уулзалт ярианы үеэр удахгүй ХБНГУ-д М.С.Горбачевын хийх албан ёсны айлчлалд бэлтгэх асуудлыг голчлон анхаарчээ. Зөвлөлт, өрнөд Германы дээд хэмжээний уулзалт жинтэй агуулгатай болж, хоёр орны харилцаанд нааштай хандлагыг бататгах боломж олгоно. ЗСБНХУ, ХБНГУ-ын харилцаа ийнхүү хөгжих нь энх тайван, хамтын ажиллагааны шинэ Европ цогцлон байгуулахад дорвитой хувь нэмэр болох юм гэж итгэж байгаагаа илэрхийллээ.
1246 Үнэн сонин.1989.05.23 №122. (17339) ХАРИЛЦАА ШИНЭ ЗААГТ ГАРЛАА МОСКВА. Тавдугаар сарын 23,(МОНЦАМЭ) Хятад, зөвлөлтийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны харилцаа хэвийн болов. Бас үүгээр ЗХУКН, ХКН-ын харилцаа хэвийн боллоо.Түүхэн ач холбогдолтой энэ уулзалтын ачаар хятад, зөвлөлтийн харилцаа 30 жил хөндийн байсны эцэст шинэ заагт гарав гэж ХКН-ын Төв Хорооны хэвлэл <Жэньминь жибао> сонины тэргүүн өгүүлэлд бичжээ. Одоо дэлхийн асар их өөрчлөлт гарав. Дэлхий нийтийн хэмжээнд сөргөлдөхөөс яриа хэлцэл хийх, түгшүүртэй байдлаас намжмал байдалд шилжиж байна.БНХАУ, ЗСБНХУ-ын шинэ маягийн харилцаа нь ямар нэгэн гурав дахь орны эсрэг чиглээгүй, бөгөөд бусад улсын эрх ашигт хохирол учруулахгүй , бусад оронтой өөрсдийнх нь тогтоосон харилцаанд нөлөөлөхгүй юм. Харилцааг хэвийн болгосон нь Хятад зөвлөлт Холбоот улс, дэлхий дахины ард түмнийн хүсэл эрмэлзэл, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал хөгжлийн эрх ашиг, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт нийцэж байна гэж сонинд тэмдэглэжээ. Хятад,зөвлөлтийн дээд хэмжээний уулзалтын үеэр социалист хоёр орны удирдагч одоо социализмын өмнө тулгарч байгаа асуудлаар санал бодлоо солилцов. Социализмын хувиршгүй загвар гэж байж таарахгүй бөгөөд янз бүрийн орны марксист, леннистүүд өөрийн орны бодит байдлыг үндэс болгон өөрийн нөхцөлд тохируулан социализм байгуулах ёстойг баримт гэрчилж байна. Хятад, зөвлөлтийн харилцааг хэвийн болгоход амаргүй байлаа. Өнөөдөр хоёр орны хамтарсан хүч чармайлтын үрээр энэ үйл хэрэгт дорвитой ахиц гарлаа. Харилцаагаа хэвийн болгосон нь хоёр орны нийгмийн амьдралын төрөл бүрийн салбар хэлхээ холбоог улам хөгжүүлэхэд тус дөхөм болох нь эргэлзээгүй. Тухайлбал, кампучийн асуудал шийдэгдэн үлдэв. Энэ асуудлыг зохицуулахад цаашдаа ч хүч чармайлт шаардагдах юм. М.С.Горбачевын сая Хятадад хийсэн айлчлал хятад, зөвлөлтийн харилцааны он дарааллын бичигт шинэ хуудас нээв. Хоёр тал тус хоёр орны удирдагчийн хооронд санал бодлоо солилцож, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Энэ нь Хятад, Зөвлөлт Холбоот Улсын харилцааг улам хөгжүүлэхэд ач холбогдолтой юм гэж<Жэньминь жибао> сонинд бичжээ. Үнэн сонин.1989.05.23.№122 (17339) БАЙЛДААНЫ ЦАГИЙН БАЙДАЛ ТОГТОВ БЭЭЖИН. Тавдугаар сарын 23, (МОНЦАМЭ), БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зарлигаар <Бээжин хотын районууд, хотын орчинд байлдааны цагийн байдал> тогтоосон тухай мэдээг хятадын телевиз нэвтрүүлэв. Бээжингийн <тэнгэрийн амгалангийн хаалга> талбайг жагсаалд оролцогчид урьдын адил эзэлсэн хэвээр байв. Тэд бүлэг бүлгээрээ ачааны болон суудлын машинд сууж бас явганаар хотын баруун хэсэг рүү явцгаав. Тэнд Фуспимины гудамжинд цэргийн албан хаагчид байрлуулсан юм.
1247 Үнэн сонин.1989.05.23 №122(17339) ЖАГСААЛ ЦУГЛААН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА БЭЭЖИН.Тавдугаар сарын 23, (МОНЦАМЭ), Өлсгөлөн зарласан оюутнуудын шаардлагыг дэмжсэн нийслэлийн сэхээтний олныг хамарсан жагсаал Бээжингийн төвд болж байна. Жагсаалд сонин, сэтгүүл, хэвлэлийн газар, соёл, урлагийн ажилтнууд, их, дээд сургуулийн багш нар оролцож байна. Ялангуяа <Жэньминь жибао>, <Гуанминь жибао>, <Гуцжэнь жибао>сонин , Синьхуа, Жунго Синьвэньшэ агентлаг, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооноос олон сэтгүүлч байна. Жагсагчдын дотор ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын сургууль, Намын түүх судлах төвийн төлөөлөгчид байна. Тэд гол нь <Цэргээр захирахыг боль>, <Нийслэл, үндсэн хуулиа хамгаалъя>, <Хууль цаазад төрийн төлөө> уриалж байна. Жагсаалын өмнө <Тэнгэрийн амгалангийн хаалга > талбайд хоёр цагийн цуглаан болов. Цуглаанд шинжлэх ухаан, уран бүтээлчдийн байгууллагын төлөөлөгчид, соёлын нэрт зүтгэлтэн, зохиолчид, их. Дээд сургуулиудын профессорууд оролцов. Үнэн сонин.1989.05.24 №123 (17340) ХАМТРАН СУДАЛНА МОСКВА. Тавдугаар сарын 23, (МОНЦАМЭ), <Зөвлөлт, хятадын нийгэм судлагч эрдэмтэд бүх салбарт, ялангуяа манай орнуудын эдийн засаг, улс төрийн шинэтгэл зэрэг асуудлыг судлахад хамтран ажиллах маш өргөн ирээдүйтэй юм.> гэж БНХАУ-ын Нийгмийн ухааны Академийн ерөнхийлөг Ху Шэн сурвалжлагчид ярив. Энэ эрдэмтэн ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны Академийн тэргүүлэгчдийн урилгаар зөвлөлтийн нийслэлд өчигдөр ирсэн БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн төлөөлөгчдийг тэргүүлж байна. ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны Академи, БНХАУ-ын Нийгмийн ухааны Академийн хооронд эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах таван жилийн хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хамтарсан бүлэг байгуулъя гэсэн саналыг хүлээж авав. Бас хоёр академийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох, эрдэмтэд солилцохоо өргөжүүлэх асуудал хэлэлцлээ. Үнэн сонин.1989.05.24 №123 (17340) Харьцангуй тайван байна Бээжин. Тавдугаар сарын 25 Хятадын нийслэлийн байдал өчигдөр тайван байв. Залуучууд суусан, улаан туг, сүлд тэмдэг, зурагт хуудсаар чимэглэсэн ачааны машин, автобус хотоор хаа нэг давхин өнгөрч байв. Чананьаегийн өргөн чөлөөгөөр үе үе оюутны том биш цуваагаар жагсан явж байлаа. Автобус, майхан, түргэн тусламжийн машин, усны цистернээр хаасан <Тэнгэрийн амгалангийн хаалга> талбайд овоолсон хувцас, хүнсний хаягдлын дунд залуучуудын хөдөлгөөнд оролцогчид суух нь сууж, унтах нь унтаж, зарим нь ийш тийш холхиж, маргалдаж байна. Мөн тэнд туг далбаа, зурагт хуудас барьсан хүмүүс хэсэн хэсгээрээ нийлж
1248 <Оюутнууд мандтугай>, <Ард түмэн мандтугай> гэсэн лоозон хашхирч байна. Хөдөөгийн хотуудын их, дээд сургуулиас ирсэн хүмүүс байна. Халдвар сэргийлэх бодисын үнэр талбайд нэвт ханхална. <Тэнгэрийн амгалангийн хаалга> талбайд, <Бээжин> зочид буудлын дэргэд <Хятадын ардын чөлөөлөх армийн ахмад дайчин> гэсэн гарын үсэгтэй ухуулах хуудас шинээр үзэгдэв. Тэр ухуулах хуудсанд <Арми ард түмнийг ямагт дэмжиж ирсэн, дэмжих болно, оюутны тэмцлийг арми халуунаар талархан угтав. Ард түмэн, арми нэгдмэл юм> гэж өгүүлжээ. Бас <оюутнууд> гэсэн гарын үсэгтэй ухуулах хуудсууд олгожээ. <Бид хэдийнээ ялалт байгуулав. Энэ ялалт ард түмнийх. Байлдааны цагийн байдал тогтоосон нь ардчилалд харш юм. Төгс ялах хүртлээ тэмцэнэ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын онц чуулганыг нэн даруй хуралдуулахыг уриалж байна> гэж ухуулах хуудас зохиогчид бичжээ. Үнэн сонин. 1989.05.26. №125 (17342) Аажмаар хэвийн болж байна Бээжин. Тав дугаар сарын 29 Бээжинд бямба гаригийн өглөө тайван байлаа. Гудамжнуудад хэв журмыг сахиж, цагдаа нар тээврийн хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын зорчих хэсгүүдэд хэдэн өдрийн өмнө хотын гол замын хөдөлгөөнд саад болж байсан бартаа тотгор байхгүй байна. Үд тийшээ Бээжингийн төв хэсэгт зарим хэмжээгээр хөл хөдөлгөөн бий болж, оюутны хотхонуудын олонх байрлалд нийслэлийн баруун хойд хэсгээс Тяньаньмэнь талбай тийш оюутан залуучууд цугларч эхэллээ. Жагсагчид гартаа туг далбаа, уриа лоозон барьжээ. Тэдгээр уриа лоозонгийн гол агуулга нь байлдааны цагийн байдлыг цуцлах, эрх чөлөө, ардчиллыг хангах, Хятадын одоогийн удирдлагын зарим хүмүүсийг өөрчлөхийг шаардсан байна. Жагсагчдын цуваа Тяньаньмэнь хүртэл явж, түүнийг тойрон цаашаа баруун, зүүн чиглэлээр явав. Энд суугаа ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа оюутнууд засгийн газрын Жунианьхай өргөөний төв хаалганд орох газрыг хаажээ. Эндхийн сэтгүүлчдийн бүлгийнхний мэдээлснийг үзвэл, залуучуудын одоогийн хөдөлгөөний идэвхтнүүд шинэ хэлбэр нөхцөлд, түүний дотор цэрэг хэрэглэсэн тохиолдолд тэмцлээ үргэлжлүүлэх тактикийг хэлэлцэн, боловсруулж байна. Тухайлбал, оюутнууд Тяньаньмэний талбайгаас явж, ажилчин, албан хаагч, Хятадын ардын чөлөөлөх армийн дайчид, тариачид, хүн амын бусад давхаргын төлөөлөгчийн дунд суртал ухуулгын ажил явуулахад хүч чармайлтаа төвлөрүүлж болзошгүй байна. Тэд одоогийн шатанд хурал цуглаан, жагсаал хийхээс ч татгалзах бодолгүй байна гэж тэмдэглэжээ. Хятадын нийслэлийн төмөр замын буудлын дэргэдэх асар том талбай хятадын бусад районоос жагсаалд оролцохоор Бээжинд ирсэн оюутнуудаар дүүрчээ. Эрх баригчид тэднийг оршин сууж, суралцдаг газар нь зохион байгуулалттай буцаах ажлыг зохион байгуулаад байна. Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Симин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн
1249 гишүүн, Бээжин хотын дарга Чэнь Ситун болон хариуцлагатай бусад хүн нийслэлд байрласан цэргийн хэд хэдэн ангид очжээ. Тэд цэргийн албан хаагчдын өмнө үг хэлэхдээ, байлдааны цагийн байдал тогтоосон нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, нийслэлд аюулгүй байдлыг хангах, байдлыг хэвийн болгох хэрэгт Хятадын ардын чөлөөлөх армийн дайчдын оруулсан хувь нэмрийг өндөр үнэлжээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Бань Лигийн хийсэн мэдэгдлийг төвийн сонинууд өнөөдрийн тэргүүн нүүрэндээ нийтэлжээ. Тэр Бээжинд байлдааны цагийн байдал тогтоох тухай шийдвэрийг олон нийтийн янз бүрийн бүлэг дэмжиж байгааг тэмдэглэсэн байна. ХКН-ын удирдах үүрэг, социалист байгууллыг сулруулах зорилгоор далдуур хуйвалдаан хийсэн <нэн өчүүхэн бүлэг хүмүүстэй> тэмцэх нь чухал байгааг тэр бас цохон тэмдэглэжээ. Ардчилах ажлыг хурдасгах, хууль ёсыг бэхжүүлэх, ялзрах үзэгдлүүдийг арилгах, хүнд суртлыг гэтлэн давах зэрэг оюутан залуучуудын тавьсан асуудлыг тогтвортой, нэгдэл нягтралтай байдлыг хадгалсан нөхцөлд, ардчилал, хууль ёс хангасан байдалд л шийдвэрлэж болно хэмээн би үзэж байна гэж Вань Ли зааж тэмдэглэсэн байна. Ард түмний бүх нийтийн анхаарлыг татаж байгаа асуудлуудыг авч хэлэлцэж, засгийн газрыг ажлаа сайжруулахад хүргэх зорилгоор энэ оны зургадугаар сарын 20-ны үеэр БХАТИХ-ын байнгын хороо ээлжит чуулганаа зарлан хуралдуулахаар тогтов гэж тус хорооны дарга мэдээлэв. Үнэн сонин. 1989.05.30 №128 (17345) Уламжлалт барилдаан Жү-до барилдааны олон улсын уламжлалт тэмцээн спортын төв ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд зөвлөлт, хятад, монголын жү-дочид барилдсаны дотор ЗХУ-ын 1988 оны аварга, олон улсын хэмжээний мастер С.С. Аширов, БНХАУ-ын аварга, Азийн VIII тоглолтын хүрэл медальт Гоу Жин, олон улсын хэмжээний мастер Б. Ганбаатар нарын зэрэг туршлагатай тамирчдаас гадна манай олон залуу тамирчид хүч, авьяасаа сорилоо. Тэмцээний тэргүүн байрт Г. Ууганбаатар (60кг), Д. Маралгэрэл (), А. Буянжаргал (71), В. Жаабырбаев (87кг), С. Адимжонов (86) (хоёул ЗХУ), Гоу Жин (-95) (БНХАУ), Б. Ганбаатар (+95) нар шалгарлаа. Манай оронд жү-до барилдаан амжилттай хөгжиж дэлхийн шилдэг жү-дочидтой өрсөлдөх олон залуу тамирчин төрөн гарч байгаа нь тэмцээний явцад харагдлаа. Үнэн сонин. 1989.05.30. №128 (17343) ААЖМААР ХЭВИЙН БОЛЖ БАЙНА БЭЭЖИН. Тавдугаар сарын 29. (МОНЦАМЭ). Бээжинд бямба гаригийн шөнө, бас ням гаригийн өглөө тайван байлаа. Гудамжнуудад хэв журмыг сахиж, цагдаа нар тээврийн хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын зорчих хэсгүүдэд хэдэн өдрийн өмнө хотын гол замын хөдөлгөөнд саад болж байсан садаа тотгор байхгүй байна. Үд тийшээ бээжингийн төв хэсэгт зарим хэмжээгээр хөл хөдөлгөөн бий болж, оюутны хотхонуудын олонх байрладаг нийслэлийн баруун хойд хэсгээс Тяньаньмэнь талбай тийш оюутан залуучууд