1150 Москва. Наймдугаар сарын 24. (МОНЦАМЭ). Милитарист Японыг бут ниргэхэд Зөвлөлтийн армийн гүйцэтгэсэн чөлөөлөх үүргийн олон улсын үр нөлөө хятадын ард түмний үндэсний эрх чөлөөний болон хувьсгалт тэмцлийн ялгуусан төгсгөлд яруу тод туссан юм гэж ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал, философийн ухааны доктор Михаил Титаренко японы милитаризмыг бутцохисны 40 жилийн ойгоор ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ. ЗСБНХУ дэлхийн хоёрдугаар дайныг түргэн дуусгах эрх ашгийн үүднээс, түүнчлэн холбоотны болон интернационалч үүргээ биелүүлж Японы эсрэг дайнд орсон юм.ЗСБНХУ-ын энэ ажиллагаанд Хятадын Коммунист Нам,хятадын ард түмэн халуун баяр хүргэсэн юм гэж Михаил Титаренко тэмдэглэжээ.Хятадын нэрт жанжин Жу Дэ Хятадыг чөлөөлөхөд Зөвлөлт Холбоот Улсын оруулсан хувь нэмрийг үнэлж <Зөвлөлтийн арми манжуурт орж,японы милитаристуудын тулгуур квантуны армийг бүрмөсөн бут ниргэж устгаснаар японы империализмыг бууж өгөхөд хүргэсэн юм> гэж хэлснийг Михиал Титаренко дурджээ.Зүүн хойд Хятадыг зөвлөлтийн арми япончуудаас чөлөөлсний дараа Хятадын ардын армийн анги салбарууд тийшээ ирсэн юм.Зөвлөлтийн дайчид бутниргэгдсэн квантуны бүлэглэлийн байлдааны техникийг эзэмшихэд сургасан билээ. Зөвлөлтийн цэргийн чөлөөлсөн нутгуудад ардчилсан үйл явц өргөн далайцтай явагдав. Манжуурт хувьсгалын бааз байгуулсан нь хятадын хувьсгалын явцыг түргэтгэх, ард түмний эсрэг Гоминданы дэглэмийг 1949 онд бүрэн ялахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэж Михаил Титаренко хэлжээ. Үнэн сонин. 1985.08.25 №205 (16173) Телетайпын туузаас Бээжин. Соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу ЗСБНХУ-ын хэвлэлийн улсын хорооны төлөөлөгчид Хятадад айлчиллаа. БНХАУ-ын улсын байгууллага, хэвлэлийн газруудад хэвлэлийн талаарх хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлаар уулзаж ярилцсан байна. Төлөөлөгчдийг БНХАУ-ын Соёлын Яамны сайд Чжу Мужи хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1985.09.14 №222 (16185) БНХАУ-ын дарга нөхөр Ли Сяньнянь, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Жао Зыян нар танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 36 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын засгийн газар, монголын ард түмний өмнөөс болон хувиасаа БНХАУ-ын засгийн газар хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын харилцаа, монгол хятадын ард түмний болон Азийн энхтайван, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэн хөгжинө гэж найдаж байгаагаа илэрхийлье. Хятадын ард түмэнд аз жаргал, хөгжил дэвшлийг ерөөе. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Батмөнх
1151 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д. Содном Үнэн сонин 1985.10.01 №236 (16002) БНХАУ-д айлчлав. Бээжин 10-р сарын 19. (МОНЦАМЭ). ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Холбооны Зөвлөлийн дарга Лев Толкунов тэргүүтэй ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчид БНХАУ-д албан ёсоор айлчилж дуусав. Төлөөлөгчдийг ХКН-ын Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Пэн Жэнь хүлээн авч уулзав. Уулзалт яриа ажил хэрэгч дотно байдалд болов. Сүүлийн үед зөвлөлтийн хятадын харилцаа хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал илэрхийлэв. ЗСБНХУ, БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгуулагын хоорондын хэлхээ холбоог сэргээж, тогтоох чухал байгааг хоёр тал тэмдэглээд, уг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Зөвлөлтийн төлөөлөгчдийг Гуанжоу, Ханжоу, Шанхай, Бээжин хотод дотно угтав. Эдгээр хотын удирдагч, ардын хурлын депутатуудтай уулзах явцад, хятадын тал ч, зөвлөлтийн тал ч тус хоёр орны засаг төрийн орон нутгийн байгууллагуудын шугамаар хэлхээ холбоогоо сэргээн, хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэсэн байна. ЗСБНХУ-ын Элчин сайдын Яаманд болсон дайллага дээр Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын (БХАТИХ) байнгын хорооны орлогч дарга Пэн Чун үг хэлэхдээ, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн айлчлал тус хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг цаашид бэхжүүлэх үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Зөвлөлтийн төлөөлөгчдийг хятадын ард түмэн зөвлөлтийн ард түмэнд найрсгаар ханддаг сэтгэлээр газар сайгүй угтав гэж Лев Толкунов мэдэгдээд, зөвлөлтийн төлөөлөгчдийг хүндэтгэн зочилсон явдалд БХАТИХ-д талархаж байгаагаа илэрхийллээ. Үнэн сонин. 1985.10.20 №253 (16022) Гадаад орнуудад тэмдэглэж байгаа нь БЭЭЖИН. Гадаад орнуудтай найрамдах хятадын ардын нийгэмлэг, хятад, зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, өчигдөр аугаа их Октябрийн социалист хувьсгалын 68 жилийн ойд зориулсан баярын хурал хийв. Хятад, зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Зя Хуайзи үг хэлэхдээ, аугаа их Октябрь хүн төрөлхтний түүхэнд шинэ эрин үе нээсэн юм гэж мэдэгдлээ. ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд тал бүрийн хэлхээ холбоог цаашид өргөжүүлэх нь нааштай ач холбогдолтойг тэр тэмдэглэлээ. Үнэн сонин. 1985.11.08 №269 (16232) Манай гариг дээр Бээжин.Хятадын хэвлэлд мэдээлснийг үзвэл, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын (БХАТИХ)-байнгын хорооны ээлжит хуралдаан энд нээгджээ. Тус хуралдаанаар БНХАУ-ын иргэд болон гадаадын хүмүүс гадаадад явах, ирэхэд хяналт тавих тухай
1152 хуулийн төсөл хэлэлцэнэ. БХАТИХ-ын байнгын хорооны гишүүд тус орны эдийн засгийн одоогийн байдлын тухай, энэ онд үнийн шинэтгэл хийх тухай илтгэл бас сонгож хэлэлцэх ажээ. Үнэн сонин. 1985.11.14 №273 (16238) БНХАУ-ын гадаад худалдааны тухай Бээжин. Арваннэгдүгээр сарын 13. (МОНЦАМЭ).Энд хэвлэгддэг долоо хоног тутмын <Пекин ревью> сэтгүүлд Хятадаас өрнөдийн орнуудтай, юуны өмнө АНУ болон Японтой хийж буй худалдааны алдагдал ихэсч буйд сэтгэл ихэд зовниж байгаагаа илэрхийлжээ. Хятад улс капиталист орнуудтай худалдаа эдийн засаг,шинжлэх ухаан техникийн хэлхээ холбоогоо өргөжүүлэхийн хэрээр худалдааных нь алдагдал байнга нэмэгдсээр байна. Хятадаас Японтой хийж буй худалдааны алдагдал бүр ч их байна. Уг алдагдал 1989 онд миллиард 600 сая доллар байсан бол өнгөрсөн жил 2 миллиард 700 сая болжээ. 1972 онд АНУ-тай худалдаа-эдийн засгийн харилцаа тогтоосноос хойш хятадын худалдааны нийт алдагдал 14 миллиард 600 сая доллар болсон гэж <Пекин ревью> сэтгүүлд бичжээ. Өрнөдийн орнууд хятадын бараа таваарт хамгийн таатай журам баримтлах тухайд Хятадтай гарын үсэг зурсан хэлэлцээрийнхээ болзлыг дагаж мөрдөхгүй байгаагаас ийм үзэгдэл гарсан юм гэж тус сэтгүүлийн өгүүлэлд дурджээ. Капиталист зарим орон хятадын бараа таваарыг тарифын аргаар их хавчиж байна. Жишээлбэл АНУ Хятадаас нэхмэл эдлэл болон оёдлын үйлдвэрийн бүтээгдэхүүн авах хэмжээгээ янз бүрийн шалтаг зааж багасгаж байна. Япон улс ч мөн ийм байдлаар хандаж хятад торго болон бусад бараа таваар авах хэмжээ хорогдуулж байна гэж уг сэтгүүлд өгүүлжээ. Үнэн сонин. 1985.11.14 №273 (16238) Эсэргүүцэл мэдэгдэв Бээжин. Арван хоёрдугаар сарын 12. (Монцамэ). Гадаадын болон Хятадын сэтгүүлчдэдмэдээлэл дээр БНХАУ-ын Гадаад явдлын яамны төлөөлөгч мэдээлэлснийг үзвэл, саяхан АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын Яам болон Сан-Франциско дахь БНХАУ-ын ерөнхий консулын газар АНУ-д хятадын нэг иргэнийг америкийн цагдаа нархууль бусаар баривчилж, зодож занчсаныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, гэм буруутай этгээдийг шийтгэн, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаарджээ. Калифорнийн их сургуульд эрдэм шинжилгээний дадлага хийж байсан хятадын эрдэмтэн Ли Сижийг америкийн цагдаа нар саяхан хууль бусаар баривчилж, зодож занчсан юм. Ли Сижийг эндүүрч баривчлаад суллласнаа ийм ноцтой будлиан болсны дараа АНУ-ын эхр баригчид хүлээн зөвшөөрөв гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч мэдэгдлээ. Үнэн сонин. 1985.12.13.№299 (16267)
1153 Хятадад хаанаас аюул занал учирч байна ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн ,бичгийн дарга М. С. Горбачев 1985 оны зургадугаар сард Днепропетровскт хэлсэн үгэндээ дурдсан зөвлөлт, хятадын харилцаан дахь << зохиомол саад бэрхшээлийн >> дотор Хятадад учирч буй < зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай илэрхий худал үг яриа гол байр эзэлж байна. Ийм үг яриа 70-аад оны эхээр хятадын суртал нэвтрүүлэг гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш байв. Тэдгээр нь тэр үед БНХАУ чиг баримжаагаа өөрчлөн өрнөдийнхнийг түших өргөн хүрээтэй ажиллагаа явуулж эхлэхийн аян шалтаг болсон юм. Тийм үг яриа үндэсгүй хийгээд зохиомол шинж чанартайг амьдрал харуулсан билээ. Сүүлийн 15 жилийн дотор Зөвлөлт Холбоот Улс зөвлөлт-хятадын харилцааг сайжруулах талаар олон чухал санал дэвшүүлсэн бөгөөд тэдгээр нь <зөвлөлтийн аюул занал>> гэгч гүтгэн гүжирдсэн зүйл ор үндэсгүй болохыг үнэмшилтэй илтгэн харуулсан юм. Хүч үл хэрэглэх тухай хоёр этгээдийн гэрээ (1971 он), үл довтлох тухай гэрээ (1973 он) байгуулах, ЗСБНХУ, БНХАУ-ын өөр хоорондын харилцааны зарчмуудын тухай баримт бичиг боловсруулах (1979 он), Алс Дорнодод итгэлцлийн арга хэмжээ авах талаар хэлэлцээ хийх тухай болон энэ мэтийн бусад олон орны харилцааг сайжруулахад чиглэж байлаа. Зөвлөлтийн нэг ч саналыг хятадын тал хүлээж аваагүй нь хачирхалтай юм. Энэ нь Хятадад учрах< зөвлөлтийн аюул занал> гэж ерөөс байхгүйг гэрчлэх бас нэг нотолгоо биш гэж үү? Сүүлийн жилүүдэд хятадын суртал нэвтрүүлэгт <зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай сэдэв дахин газар авлаа. Уг сэдвийг Афганистан тойрны хэрэг явдал, Энэтхэг хятадын хойгийн байдалтай хийгээд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад зөвлөлтийн цэрэг байгаатай холбон дэвэргэж байна. Энэ бүх асуудлаар Зөвлөлт Холбоот Улс болон дээр дурдсан орнууд нарийн тодорхой тайлбар өгч тэдгээр асуудал нь зөвлөлт-хятадын харилцаанд холбогдолгүй бөгөөд зөвхөн ЗСБНХУ-аас гурав дахь оронтой харилцах харилцаанд л хамаатай гэдгийг үнэмшилтэй харуулсан билээ. Эдгээр заалт нь Хятадад учрах <зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай ярих ямар ч үндэсгүй хийгээд тэдгээр нь учир зүйд харш, хоосон үг ярианаас хэтрэхгүй зүйл гэдгийг тов тодорхой харуулж байна.Гэтэл иймэрхүү зохиомол үг яриа гаргасаар байгаагаас үзэхэд тэдгээр нь хэн нэг хүнд ашигтай, хэн нэг этгээд тийм нэг үг яриаг улс төрийн тодорхой зорилгоор ашиглахыг хүсч байгааг харуулж байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд , Хятадад учрах <зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай сэдвийг америкийн засаг захиргаа идэвхтэй дэмжиж дэлгэрүүлж тэгэхдээ Зөвлөлт Холбоот Улсын санал санаачилга тийм гүтгэлгийг няцаахын хэрээр вашингтоныхон уг гүтгэлгийг бүр ч гааруулах гэж улам бүр чармайж байгаа нь анхаарал татаж байна. Уг чанартаа одоо америкийн засаг захиргааны эрх баригчид БНХАУ, АНУ-ын харилцааны асуудлыг ямар нэг байдлаар хөндсөн үг болгонд иймэрхүү зохиомол үг яриа хавчуулж байна. Жишээлбэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Буш Хятадад очихынхоо өмнөхөн хийсэн нэг хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ,америк хятадын хэлхээ холбоо хөгжиж эхэлсэн 70-аад оноос < зөвлөлтийн эзэрхийллийг эсэргүүцэх явдал уг харилцааны гол ундэс тулгуур болсон юм> гэж мэдэгджээ. Иймэрхүү мэдэгдэл бол социалист орнуудыг өөд өөдөөс нь сөргүүлэн тавих, тэдгээр орны хоорондын харилцааг хурцатгахад чиглэсэн америкийн < ялгавартай хандах> бодлогын тов тодорхой жишээ мөн. <Империалистууд социализмын анд нөхөд болохгүй>
1154 гэж ЗХУКН-ын 26-р их хурал дээр шударгаар тэмдэглэсэн билээ. Империалистууд социалист орнуудыг сулруулах, дэлхий дахинд өөрсдийн байр суурийг хэвээр байлгах гэж чадах бүхнээ хийж, ирсэн, хийх ч болно. Социализын дайсан болсон америкийн империализм социалист орон – Хятадын эрх ашгийн ч эсрэг бодитой ажил хийж байна. < Хятадын асуудлаар > вашингтоныхны явуулж байгаа бодлого хятадын үндэсний эрх ашигт харшилж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцоход чиглэсэн бодлого мөн. Энэ нь юуны өмнө Тайванийн асуудлаар илэрч байна. Дэн Сяопин энэ оны арван сард Ж.Буштай ярилцахдаа Тайванийн асуудлыг <америк- хятадын харилцааны гол асуудал> хэмээн нэрлэсэн юм. АНУ чухамдаа Тайваньтай холбогдолтой асуудлаар ч Хятадын бүрэн эрхийг бүдүүлгээр хөсөрдүүлж байгаа юм. АНУ энэ арлын талаар ямар чиг шугам баримтлахыг БНХАУ-д зааж өгөхийг оролдохын хамт Хятадыг нэгтгэх хэрэгт зуучлагч болохоос татгалзаж байна.<бид тийм үүргийг өөртөө хүлээж чадахгүй гэж бодож байна> хэмээн Ж.Буш өгүүлсэн билээ.Үүний сацуу АНУ Тайваньд орчин үеийн зэр зэвсэг нийлүүлсээр байна. Тайванийн арлыг эх газрын Хятадтай нэгтгэхэд нааштай үүрэг гүйцэтгэхийг вашингтоныхон хүсэхгүй байгаа хийгээд < хоёр Хятадын байдал америкийн эрх баригч бүлгийнхний дэлхий дахинд жанжлах гэсэн санаа бодолд бүрэн нийцэж байгаа нь үүнээс тов тодорхой байгаа бус уу? АНУ-ын засаг захиргаа Тайваньд зэр зэвсэг нийлүүлэхээ аажмаар хорогдуулах тухайд БНХАУ-тай хэлэлцэн тохирсон зүйлүүдээ дагаж мөрдөж байгаа мэт дүр үзүүлж байна. Ж.Буш энэ оны аравдугаар сард Бээжинд очихдоо. Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх хэмжээг аажмаар хорогдуулах тухай албан мэдээнд гарын үсэг зурснаас хойших 3 жилийн дотор тус дэглэмд АНУ-аас хуралдсан зэвсэг 20 сая доллараар багасч, одоо <ердөө> 760 сая доллар болоод байгааг хятадын удирдлагад анхааруулсан байна. Энэ нь Хятадыг илэрхий доог дохуу хийж байгаа хэрэг биш үү! Тайваньд зэвсэг нийлүүлэх хэмжээг цаашид иймэрхүү хурдацтайгаар хорогдуулах юм бол АНУ энэ арлынхныг бүр 100 гаруй жилийн турш зэвсэглэсээр байх болно шүү дээ! Вашингтоныхны иймэрхүү ажиллагаа хятад-америкийн харилцааны тун онцлог шинж болж байгаа юм. Тийм ажиллагаа нь БНХАУ-д ёс суртахууны төдийгүй, улс төрийн талаар хохирол учруулж байна. Гэтэл хэрэг явдал үүгээр хязгаарлагдахгүй байна. Хятадын нутаг дэвсгэр дэх олон байгууламжийг пуужинт цөмийн зэвсгийнхээ овоо хараанд байлгах тухай АНУ-ын ерөнхийлөгчийн нууц удирдамж байдгийг хэдэн жилийн өмнө өрнөдийн хэвлэлд цухалзсан мэдээ сэлт гэрчилсэн билээ. АНУ,Хятад хоёр харилцааныхаа шинж байдлыг <стратегийн түншмэл> хэмээн үзэж буй үед ингэж байна. Вашингтоныхон Хятадад учрах < зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай гүжир гүтгэлгийг яагаад тэгж их хүчтэй сурталчилж байгаа нь одоо тов тодорхой болж байна. Энэ нь < зүүдээ ярих гээд хулгайгаа ярив> гэгчийн үлгэр болж байна. Үнэн сонин.1985.12.14.№300 (16263)
1155 1986 он. Үнэн сонин ТОВЧХОН БЭЭЖИН. Хятадын сонинуудад мэдээлснийг үзвэл, БНХАУ-д энэ онц хэмжүүрийн метрийн системд аажмаар шилжих ажээ. Тус оронд хэрэглэн ирсэн <Жин > (0.5кг), <Лан> (50гр), гэдэг хэмжүүрийг килограмм, грамм гэдэг жингийн хэмжүүрээр солино. Хятадын <чи> (0,3м), <пун>-г (3см) метр, сантиметрээр тооцох болно. Одоо Хятадад нэлээд тохиолдолд метрийн системийг хэрэглэж байгаа юм. Үнэн сонин.1986.01.02 №2 (16279) ТЭМЦЭЭНИЙ ЯВЦААС СТОКГОЛЬМ. Хоёрдугаар сарын 7, (МОНЦАМЭ) Мальмёд болж байгаа дэлхийн эмэгтэйчүүдийн шатрын аваргын төлөө өрсөлдөгчдийн тэмцээнд Марта Литинская (ЗСБНХУ) гурав дахь удаагаа ялав. Энэ удаад Марта Литинская өөрийн нутгийн шатарчин эмэгтэй лидця Семеноваг хожсон байна. Л. Семенова цагтаа багтааж нүүж амжилгүй хожигджээ. Энэ гурав дахь тавилд Ирина Левитина (ЗСБНХУ) У. Миницянийг (БНХАУ) хожсон байна. Үлдсэн хоёр өрөг хойшилжээ. Үнэн сонин.1986.02.08 №34(16311) Далайн ёроолоос Ойролцоогоор 1750 онд Өмнөд Хятадын тэнгист живсэн Голландын усан онгоцноос Британийн аврагч пүүсийнхэн дөрвөн сая гаруй долларын үнэтэй эд баялаг оллоо. Зуун мянга орчим хятад шаазан вааран эдлэл, долоон зуун мянган доллараар үнэлэгдсэн 125 жижиг цул алт олсон гэж аврах албаны удирдагч Майкл хегчер мэдэгдсэн байна. Олдворын зарим хэсгийг музейд шилжүүлж үлдсэнийг нь Амстардам хотод үнэ хаялцуулан зарах тухайд олдвор олсон пүүс, живсэн онгоцны эзэн оронтой хэлэлцээр хийж байгаа ажээ. Үнэн сонин. 1986.02.11.№36(16316) ВЬЕТНАМЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ МЕМОРАНДУМ ХАНОЙ. Гуравдугаар сарын 11.(МОНЦАМЭ). Сүүлийн үед Хятадад БНСВУ-ын эсрэг дайсагнасан бодлогыг зөвтгөх, Зүүн өмнөд Азийн улсуудын холбоотны (АСЕАН) гишүүн орнууд хийгээд Вьетнамын хооронд яс хаях гэж БНСВУ-ын Гадаад явдлын яамнаас энд өчигдөр тараасан вьетнам, хятадын харилцааны тухай меморандумд өгүүлжээ. 1975 онд Вьетнамд хувьсгал бүрэн төгс ялснаас хойш Хятад улс цэргийн хүчээр хувьсгал бүрэн төгс ялснаас хойш Хятад улс цэргийн хүчээр дарамт шахалт үзүүлэх, Вьетнамын хил дээр өдөөн хатгалга үйлдэх нь ихэссэн бөгөөд өөрийн хамсаатан БНСВУ-
1156 ын эсрэг түрэмгийлэл үйлдэх зэвсэг болгон ашиглаж байлаа. 1970 оны хоёрдугаар сард Хятад улс 600 мянган хүнтэй армийн хүчээр БНСВУ-ын энхийн бүтээн байгуулалтыг бусниулах гэсэн ажил явуулга тасралтгүй үйлдэж, хилийн шууд ойролцоо 15-20 дивизээ байнга байлгаж вьетнамын хил орчмын бүх 6 мужийг их буугаар буудсан, Хатуев мужийн Висюен хошууны хэд хэдэн өндөрлөгийг булаан эзэгнэсэн юм. Ийм ажиллагааны уршгаар вьетнамын умард мужуудын хүн амаас амь хохирч байна гэж меморандумд өгүүлжээ. АНУ-ын өдөөсөн түрэмгий дайны хамаг хүнд бэрхийг тэсвэрлэн гарсан вьетнамын ард түмэн эв найртай байхыг , ялангуяа шууд хөрш, их гүрэн-Хятад улстай эв найртай байхыг чин сэтгэлээсээ эрмэлзэн байна. Вьетнмын тал сайн санаагаа олон удаа харуулж , хилийн байдлыг намжаан зөөлрүүлэх зорилгоор тодорхой саналууд дэвшүүлж ирсэн билээ. Харамсалтай нь хятадын тал <<хоёр орны хооронд хэлэлцээ хийх улс төрийн уур амьсгал хараахан байхгүй байна>> гэх юм уу <кампучийн асуудал гэгч саад тотгорыг арилгахгүйгээр Вьетнам, Хятадын хоорондын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээ хийх аргагүй> гэх мэтчилэнгээр нотлохыг оролдож байгаа юм. Хятад , АНУ хоёрын хооронд Тайванийн асуудал байгаа бөгөөд уг асуудал Хятад улсын үзэж байгаагаар энэ хоёр орны харилцаанд урьдын адил саад болж байна. Тайванийн асуудал эдүгээ болтол шийдвэрлэгдээгүй боловч тус хоёр улс 1955 оноос хэлэлцээ хийсээр ирсэн нь тодорхой билээ. Хятад улс ч АНУ-тай харилцаагаа цаашид сайжруулах арга замыг эрж сүвэгчилсээр байна. Вьетнам улс хятадын талын тодорхой саналыг анхааран сонсоход бэлэн байна. Вьетнам , хятадын хилийн байдлыг намжаан зөөлрүүлэхэд тус дөхөм болохуйц бусад улсын ямарваа саналд ч бид баяр хүргэсэн билээ. Вьетнам, хятад хоёр бол хөрш улс мөн. Тус хоёр орны ард түмэн эртнээс уламжлалт найрамдалтай билээ. Вьетнамын засгийн газар , ард түмэн энэ найрамдлыг хэзээ ямагт хүндэтгэж, хоёр орны хооронд хэвийн харилцаа даруй сэргээхий тулд дээд зэргийн хүч чармайлт тавьж ирлээ. Вьетнам, хятадын харилцаа хийгээд хилийн байдал муудсаны бүх хариуцлага хятадын талд ногдоно гэнэ БНСВУ-ын Гадаад явдлын яамны меморандумд өгүүлжээ. Үнэн сонин.1986.03.12.№61 (16338) Зорчигчдын анхааралд Улаанбаатар, Бээжингийн олон улсын харилцааны монголын төмөр замын зорчигчдын хурдан галт тэрэг 1984 оны зургаадугаар сарын 5-наас аялж эхлэв. Галт тэрэг долоо хоног бүрийн Пүрэв гаригийн өглөө Улаанбаатарын цагаар 9 цаг 30 минутад Улаанбаатараас гарч Ням гаригийн 16 цаг 30 минутад эргэн ирж байх болно. Үнэн сонин. 1986.06.07 №136 (16413) Итгэмжлэх жуух бичгээ барив. БНМАУ-аас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н. Лувсанчүлтэм БНХАУ-ын орлогч дарга Улаанхүүд итгэмжлэх үнэмлэх жуух бичгээ энэ сарын 27-нд барив.
1157 Итгэмжлэх жуух бичиг барихад БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Лю Шуцин болон албаны бусад хүн байлцав. Дараа нь БНХАУ-ын орлогч дарга Улаанхүү, элчин сайд Н. Лувсанчүлтэм нар найрсгаар ярилцав. Үнэн сонин. 1986.06.29 №155 (16432) Хятадын уран зохиол МОСКВА.Наймдугаар сарын 9 (МОНЦАМЭ). Зөвлөлт холбоот Улсад Хятадын уран зохиолын номын санг 40 ботиор хэвлэн гаргах болно. Уг номын сан нь хятадын уран гурван мянган жилийн хөгжлийг тусган харуулах ажээ. Энэ номын санд янз бүрийн үед өөр өөр төрөл зүйлээр бичигдсэн сонгодог зохиолуудын дээжис, шинэхэн үеийн үргэлжилсэн болон яруу найргийн хамгийн дорвитой зохиолууд орно. Тэдгээр номыг хятадын зураасан зураачдын нэрд гарсан зургуудаар чимэглэх болно. Орос хэлээр гарч байгаа энэ номын санг Москва хотын <<Художествеиная литература>> хэвлэлийн газар хэвлэн гаргана. Энэ ажил ирэх онд эхэлж арван жилийн дотор дуусах ажээ. Тус номын сангийн хэлж хэвлэгдэх ботиуд нь <<шизин>>-аас (дууны түүвэр) аваад /……../ Юаньмин хүртэлх эртний хятадын яруу найраг, хятадын хуучин домог үлгэрүүдийг уншигчдад танилцуулна. Цааш нь бид Тан Суи улсын үеийн яруу найраг,I-XII зууны туурь, Ло Гуаньжуны гурван улсын бичгийг нийтлэхийг зорьж байна гэж тус хэвлэлийн газрын дорнодын редакцийн эрхлэгч Тамара Редьно ТАСС-ын сурвалжлагчид ярьжээ. Хэвлэгдэх номуудын тэн хагасыг эртний үеэс аваад өнөөгийн зууны эхэн хүртэлх сонгодог бүтээлүүд эзэлнэ. Тэдгээрийн зарим нь анх удаа орос хэлээр орчуулагдан гарна. Энэ бол Юань улсын үеийн жүжгийн зохиолын ботиуд Ли Луюаны <<Уулзвар зам дээрх дэнлүү>> XVII зуунд бичсэн Ли Югийн тууриуд юм. Шинэ болон орчин үеийн уран зохиолын ботиуд Лу Синийн өгүүллэг, дурдатгал, нийтлэлийн өгүүллүүдээр эхэлнэ. Мао Дун , Лао Шэ нарын сонгодог зохиолуудыг хэвлэх болно. 50-70-аад онд бичигдсэн өгүүллэг, туужууд, хятадын шинэ яруу найраг сонирхол татах нь маргаангүй. Боть тус бүрийг 100 мянган хувиар хэвлэнэ. Уг номын санг хэвлэн гаргаж байгаа явдал бол Хятадын олон үеийн соёлыг зөвлөлтийн хүмүүс ихэд хүндэтгэн , сонирхож байдгийн гэрч мөн. Энэ номын сан бол 150 жилийн өмнөөс хятадын уран зохиолыг орос хэлээр орчуулж ирсэн уламжлалын үргэлжлэл юм. Зөвхөн сүүлийн 40 жилийн дотор <<Художествеиная литература >> хэвлэлийн газар хятадын сонгодог үргэлжилсэн үгийн зохиол болон яруу найргийн 150 гаруй номыг хэвлэн гаргасан юм. Үнэн сонин.1986.08.10 №191(16468) Алсаас бичигчийн туузаас
1158 БЭЭЖИН. ЗСБНХУ-ын ДЭЭД зөвлөлийн Үндэстний зөвлөлийн төлөвлөгөө – төсвийн комиссын дарга Н.И.Масленников тэргүүтэй ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн хоёр танхимын төлөвлөгөө төсвийн комиссын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж дуусав. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын санхүү эдийн засгийн комиссын удирдагчидтай хийсэн уулзалтын явцад хоёр тал ЗСБНХУ, БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагуудын зохих комиссуудын үйл ажиллагааны тухай харилцан мэдээлж, тус шугамаар хоёр талын хэлсэн холбоогоо үргэлжлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Үнэн сонин.1986.08.30 №208(16485) Алсаас бичигчийн туузаас БЭЭЖИН. Бээжинд Нибарагуагийн ерөнхийлөгч Даниэль ортегагийн хийсэн төрийн айлчлал өчигдөр дуусав. Хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын байдлын асуудал, тухайлбал Төв Америкийн байдлын асуудлаар санал солилцов. Айлчлалын үеэр тус хоёр орны эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үнэн сонин.1986.09.16 №222 (16499) Кино үзлэг зохиов БНХАУ байгуулагдсаны 37 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яам өчигдөр кино үзлэг зохиов. Үнэн сонин.1986.09.27 №232 (16509) ТОВЧХОН БЭЭЖИН. ПАНИ-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНПАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Войцех Ярузельский хятадын засгийн газрын урилгаар гурван өдрийн ажлын айлчлал хийхээр өнгөрсөн ням гаригт энд хүрэлцэн ирэв. Тэр БНХАУ-ын удирдлагатай хятад-польшийн харилцааны асуудлаар санал бодлоо солилцов. Үнэн сонин.1986.09.30 №234 (16511) ОЙД ЗОРИУЛЖ Хятадын Коммунист Намын VIII их хурал хуралдсаны 30 жилийн ойд зориулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Шинжлэх ухааны Академийн дорно дахины судлалын хүрээлэн хамтран эрдэм шинжилгээний бага хурал хийдэг. Бага хурал дээр эрдэм шинжилгээний ажилтан Л. Баярмаа, Ш. Эрдэнэчимэг нар илтгэл тавьж, БНХАУ-ын Элчин Сайдын Яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Хуан Жаняй үг хэллээ. (МОНЦАМЭ)
1159 Үнэн сонин.1986.09.11 №218 (16495) БНХАУ-ын дарга нөхөр ЛИ СЯНЬНЯНЬ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр ЖАО ЗЫЯН нар Танаа Бүгд Найрамдах Хятад Ард улс байгуулагдсаны 37 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын засгийн газар , монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Та нөхдөд, Та бүхнээр Уламжлан БНХАУ-ын засгийн газар, хятадын ард түмэнд халуун баяр хүргэе. Манай хоёр улсын харилцаа сайн хөрш, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр монгол, хятадын ард түмний болон Ази, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, социализмын үйлсийн ашиг тусад нийцэн цаашид хөгжинө гэж найдаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье. Хятадын ард түмэнд сайн сайхан, дэвшил хөгжлийг хүсэн ерөөе. БНХАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном Улаанбаатар Үнэн сонин.1986.10.01 №235(16512) Дайллага хийв БНХАУ байгуулагдсаны 37 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Зюйцин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид, БНМАУын Гадаад худалдааны яамны сайд Ж. Дулмаа, Соёлын яамны сайд Б.Сумьяа, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Д. Ёндон, МЭТНБХ-ны Гүйцэтгэх хорооны дарга Д. Цахилгаан, Ус, цаг уурын албыг удирдах ерөнхий газрын дарга, Монгол, хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Б.Мягмаржав, албаны бусад хүн оролцов. Үнэн сонин. 1986.10.02 №236(16513) Тунхагласны ойд Монгол, хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн БНХАУ-ыг тунхагласны 37 жилийн ойд зориулж өчигдөр кино үзүүлж, цайллага хийлээ. Кино үзүүлж, цайллага хийхэд БНМАУ-ын Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрын дарга, МХНН-ийн дарга Б. Мягмаржав , МЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны орлогч дарга Д. Билэгт, албаны бусад хүн оролцлоо. Мөн БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд байв.(МОНЦАМЭ) Үнэн сонин.1986.10.02 №236(16513) Товчхон
1160 БЭЭЖИН. Зөвлөлт засгийн газрын тусгай төлөөлөгч ЗСБНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд И. Рогачев зөвлөлт-хятадын улс төрийн зөвөлгөөнд оролцохоор Бээжинд очив. Зөвлөлт-Хятадын улс төрийн зөвлөлдөөний ес дэх үе аравдугаар сарын 6-нд эхэлнэ. Үнэн сонин.1986.10.07№240(16517) ЛУ СИНИЙН ДУРСГАЛД БЭЭЖИН. Аравдугаар сарын 9 (МОНЦАМЭ). Хятадын уран зохиолын сонгодог төлөөлөгч Ли Синь нас барсны 50 жилийн ойг тохиолдуулан хятадын зохиолчдын эвлэл түүний дурсгалд зориулсан үдэшлэг зохиолоо. Үдэшлэгт оролцсон зохиолчид, утга зохиол судлаачид, олон нийтийн төлөөлөгчид хэлсэн үгэндээ,феодализм, феодолын соёлыг шүүмжилж, түүний амьдарч байсан нийгмийн гэм согогийг илчилмэн Ли Синийн шүүмжлэл цаглашгүй ач холбогдолтойг тэмдэглэсэн байна. Хятадын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга Тан Дачэн үдэшлэг дээр үг хэлэхдээ, Лу Синийн утга зохиолын хувьсгалт үйл ажил Хятадад хуучин нийгмийг түлхэн унагааж шинэ нийгэм байгуулах аугаа их бөгөөд ариун үйлстэй нягт холбоотой бөгөөд хятадын ард түмний оюун санааны баялгийн бүрэлдэхүүн /бүрэлдүүн/ хэсэг мөн гэж тэмдэглэлээ. Өнөөгийн Хятад оронд социалист оюуны соёлын байгуулалтын үйл явцад Лу Синийн уран бүтээлийн өвийг судлах нь чухал байгааг үдэшлэгт оролцогсод онцлон цохон тэмдэглэв. Үнэн сонин.1986.10.10№243(16520) Хамтын ажиллагааны хэлэлцээр БЭЭЖИН.Аравдугаар сарын24. (МОНЦАМЭ). БНХАУ,БНАГУ-ын эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай урт хугацааны хэлэлцээрт энд гарын үсэг зурав. 15 жилийн хугацаатай хэлэлцээр эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн янз бүрийн салбарыг хамарч байна гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Машины үйлдвэр, электрон, цахилгаан техникийн үйлдвэрийн болон хөдөө аж ахуй, загасны үйлдвэрийн бүтээгдэхүүний солилцоог нэмэгдүүлэх, тэрчлэн хар, өнгөт төмөрлөгийн түүхий эд, химийн үйлдвэрийн түүхий эд харилцан нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, нүүрс олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцээрт заажээ. Хэлэлцээрт гарын үсэг зурахад ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын дарга Ли Сяньнянь, Хятадад албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа ГНСН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНАГУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Эрих Хонеккер нар байв.
1161 Мөн харилцан бараа нийлүүлэлт, төлбөрийн тухай засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав. Үнэн сонин.1986.10.27 №257(16534) Алсаас бичигчийн туузаас БЭЭЖИН. Италийн Сайд нарын Зөвлөлийн дарга Беттино Кракси Хятадын засгийн газрын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өчигдөр энд ирэв. Италийн засгийн газрын тэргүүн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыянтай хэлэлцээ хийж, хятадын бусад удирдагчидтай уулзана. Хоёр талын харилцааны асуудал, тэрчлэн харилцан сонирхож буй олон улсын хэд хэдэн асуудал хэлэлцэнэ. Үнэн сонин.1986.11.01 №262(16539) Хүлээн авч уулзав БНХАУ-ын дарга Ли Сяньнянь БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.Лувсанчүлтэмийг энэ аравдугаар сарын 30-нд хүлээн авч уулзав. Үнэн сонин.1986.11.02 №263(16540) Циркийн хамтлагийн тоглолт эхлэв БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1986 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөөний дагуу манай оронд ирсэн БНХАУ-ын циркийн хамтлагийн тоглолт Улсын циркт өчигдөр эхэллээ. (МОНЦАМЭ) Үнэн сонин.1986.12.10№295(16572) Гарын үсэг зурав БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын хооронд 1987 онд бараа харилцан нийлүүлэх болон төлбөрийн тухай Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны Яамны орлогч сайд Н.Бавуу, БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, гадаад худалдааны яамны орлогч сайд Ван Пинчин Улаанбаатар хотноо өчигдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад БНМАУ-ын Гадаад худалдааны Яамны сайд Ж. Дулмаа, БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Цзюйцин, хоёр талын худалдааны төлөөлөгчдийн гишүүд, албаны бусад хүн байлаа. Үнэн сонин.1986.12.12№297(16574) Зөвлөлтийн үзэсгэлэн үзэв
1162 БЭЭЖИН. Арван хоёрдугаар сарын 15.(МОНЦАМЭ). Хятадын нийслэлийн үзэсгэлэнгийн томоохон төвд өчигдөр нээгдсэн ЗСБНХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн үзэсгэлэн их амжилттай болж байна. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян өчигдөр тус үзэсгэлэнг үзлээ. Жао Зыян зөвлөлтийн засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, ЗСБНХУ-ын Хар төмөрлөгийн үйлдвэрийн Яамны сайд С.В. Колпаковтай ярилцахдаа , Бээжинд нээгдсэн ЗСБНХУ-ын худалдаа-аж үйлдвэрийн үзэсгэлэн социализм байгуулах үйлсдээ зөвлөлтийн ард түмний олж буй ололт амжилттай танилцах таатай боломжийг хятадын ард түмэнд өгч байна гэж мэдэгдэв. Москвад ажилласан хятадын худалдаа-эдийн засгийн үзэсгэлэнгийн нэг адил зөвлөлтийн үзэсгэлэн хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, ЗСБНХУ, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байна гэж тэр онцлон тэмдэглэлээ. Сүүлийн үед эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, соёл, спортын болон бусад бусад салбарт манай хоёр орны харилцаа мэдэгдэхүйц хөгжсөнд бид сэтгэл ханамжтай байна гэж Жао Зыян онцлон тэмдэглэв. Эдгээр салбарт зөвлөлт-хятадын хамтын ажиллагааг цаашид өрнүүлэх саналтай байгаагаа хятадын засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Үнэн сонин.1986.12.16.№300 (16577) ТОВЧХОН ШАНХАЙ. БНХАУ-ын аж үйлдвэрийн томоохон төв Шанхай хотод ЗСБНХУ-ын ерөнхий консулын газар байгуулагдав. Арван хоёрдугаар сарын 16 (МОНЦАМЭ) Үнэн сонин.1986.12.17 №301 (16578) 1987 он. Үнэн сонин ТӨЛӨӨЛӨГЧИД МОРДОВ БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон байгуулагдсаны 40 жилийн ойн баярт оролцохоор Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Б. Мижид тэргүүтэй Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн төлөөлөгчид Хөх хот орохоор долдугаар сарын 30- нд мордов. (МОНЦАМЭ) Үнэн сонин. 1987.08.01. №183 (16773) Хүлээн авч уулзав БЭЭЖИН. Наймдугаар сарын 18. (МОНЦАМЭ) ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд У Сюйцянь хилийн асуудлаар зөвлөлт-хятадын хэлэлцээ хийхээр энд ирсэн зөвлөлт засгийн газрын төлөөлөгчдийн
1163 тэргүүн ЗСБНХУ-ын Гадаад Яамны орлогч сайд Игор Рогачевийг өчигдөр хүлээн авч уулзав. Индонезийн “Мердика” сонины асуултад хариулахдаа Михайл Горбачевийн дэвшүүлсэн энх тайванч шинэ санал санаачилгыг зөвлөлтийн тал тайлбарлав. ЗСБНХУ-ын Азийн хэсэгт дунд тусгалын бүх пуужинг устгах тухай ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийг Хятадад нааштай үнэлж байна гэж У Сюйцянь хэлээд, ЗСБНХУ, АНУ хоёр энэ асуудлаар аль болох түргэн хэлэлцэн тохирч, дараа нь бусад төрлийн цөмийн хэрэгслийн тухайд тохиролцоосой гэж хүсч байгаагаа илэрхийлэв. Үнэн сонин. 1987.08.19. №198 (16788) АЛСААС БИЧИГЧИЙН ТУУЗААС БЭЭЖИН. Наймдугаар сарын 20. (МОНЦАМЭ) БНХАУ-ын улсын аюулаас хамгаалах байгууллага Сычуань, Юньнань мужид тайваний тагнуулчдыг илрүүлсэн тухай Сяньхуа агентлаг мэдээлэв. Хятадын Зянси мужид газар хөдөлсний улмаас 80 гаруй хүн хэлмэгдэв. Энд рихтерийн хэмжүүрээр 5,5 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн улмаас 37 мянга 200 байшин эвдэрч, 18 сая гаруй юаны хохирол учрав гэж “Жэньминь жи бао” сонинд мэдээлжээ. Үнэн сонин. 1987.08.20. №199 (16799) ЗӨВЛӨЛТ-ХЯТАДЫН ХИЛИЙН ХЭЛЭЛЦЭЭ БЭЭЖИН. Наймдугаар сарын 23. (МОНЦАМЭ) Хэлэлцэн тохирсны дагуу хилийн асуудлаарх зөвлөлт-хятадын хэлэлцээний хоёр дахь үе наймдугаар сарын 7-21-нд Бээжинд болов. Зөвлөлт засгийн газрын төлөөлөгчдийг ЗСБНХУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Игорь Рогачев, хятадын засгийн газрын төлөөлөгчдийг БНХАУ-ын гадаад явдлын Яамны орлогч сайд Цянь Цичэнь тэргүүлэв. Хэлэлцээний үеэр зөвлөлт, хятадын тал зөвлөлт-хятадын хилийн дорнод хэсгийн асуудал хэлэлцлээ. Зөвлөлт-хятадын одоогийн хилийн тухай зохих гэрээнүүдийг үндэслэн, хөлөг онгоц зорчдог мөрөнд бол гол бохирын дундуур, харин хөлөг онгоц зорчдоггүй мөрөнд уг мөрний буюу түүний гол салааны дундуур зааглал зарчмын дагуу хийлийн дорнод хэсгийн асуудлыг оновчтой шийдвэрлэхийг зорьж байна. Хоёр тал төлөөлөгчдийн хэмжээнд хилийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн сацуу хилийн дорнод хэсгийн туршид хилийн өнгөрөх шугамын асуудлыг тодорххой авч хэлэлцэх зорилгоор мэргэжилтнүүдийн ажлын бүлэг байгуулахаар тохиролцов. Хэлэлцээ Зөвлөлт Холбоот Улс, Хятадын хилийн асуудлыг шийдвэрлэхэд тус дэмжлэг үзүүлэх үүднээс харилцан ойлгох явдлыг гүнзгийрүүлэхэд ашиг тустай боллоо гэж хоёр тал үзэж байна. И. Рогачев тэргүүтэй Зөвлөлт засгийн газрын төлөөлөгчид өчигдөр Бээжингээс буцав. Үнэн сонин. 1987.08.23. №202 (16792)
1164 Амжилттай оролцжээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 26, 30-нд буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 20 орны 400 гаруй тамирчин оролцов буудлагын спортын бүх төрлөөр өрсөлджээ. БНМАУ-ын баг тамирчид зургаан төрлөөр оролцож бага калибрын сонгомол гар буу, бага калибрын 3*40 сумын төрөлд багаараа зургаа, долдугаар байрт шалгарлаа. Тэмцээний бага калибрын сонгомол гар бууны төрөлд хувийн оноогоор гуравдугаар байрт орж багтаа хүрэл медаль авчирсан тамирчин Л. Ундрахбат улсын дээд амжилт тогтоожээ. Манай тамирчид шагналт байрт долоон удаа шалгарч диплом авав. Үнэн сонин. 1987.09.03. №201 (16801) БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хороонд Саяхан болсон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны XXII хуралдаан дээр тус хорооны орлогч дарга Пин Чун БХАТИХ-ын төлөөлөгчид БНМАУ-д айлчилсан тухай илтгэл тавьсныг <Жэньминь жибао> сонинд мэдээлэв. Уг мэдээнд дурдахдаа, Пин Чун тэргүүтэй БХАТИХ-ын төлөөлөгчид 1987 оны зургадугаар сарын 18-20-нд БНМАУ-д албан ёсоор, найрсгаар айлчилсан нь амжилттай болж, БНХАУ-ын БХАТИХ, БНМАУ-ын Ардын Их Хурлын хооронд албан ёсны харилцааг сэргээх, улмаар монгол, хятадын ард түмний найрамдалт харилцааг хөгжүүлэх, харилцан хүндэтгэх, ойлгох явдлыг бататгахад чухал ач холбогдолтой болно гэжээ. Хуралдаан дээр нөхөр Пэн Чун хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр орон бол социалист орон бөгөөд сайн хөрш юм. Хоёр орны харилцаанд бэрхшээл гарч байсан боловч сүүлийн жилүүдэд энэхүү харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол зэрэг салбарт хөгжиж ирээдүй байна гээд БХАТИХ, БНМАУ-ын Ардын Их Хурлын хооронд ажил хэрэгч солилцоог нэмэгдүүлэх, олон улсын парламентын холбооны үйл ажиллагааны хүрээнд монголын парламенттай холбоо харилцаагаа бэхжүүлэх, шаардлагатай үед талаар хамтран ажиллахыг санал болгов гэжээ. Үнэн сонин. 1987.09.05. №213 (16803) Хятадын, Ази-Номхон далайн бүс нутгийн асуудал Москва. Есдүгээр сарын 11 БНХАУ Ази-Номхон далайн бүс нутгийн бүх улс оронтой харилцан ашигтай харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж Шанхайд болсон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх олон улсын симполиум дээр хятадын төлөөлөгч цохон заав. БНХАУ-ын өнөөгийн чиг бодлого ийм байна. Тус оронд шинэчлэлт хийж байгаа бөгөөд үүний тулд гадаад таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа юм гэж <Известия> сонинд бичжээ.
1165 БНХАУ энх тайван тогтоох, Ази-Номхон далайн бүс нутгийн маргаантай асуудлыг улс төрийн аргаар зохицуулах талыг баримталж байгаагаа мэдэгдэн, зэвсэг хураах салбарт үйл ажиллагаагаа аажмаар идэвхжүүлж байна. Тус оронд зэвсэгт хүчнийг хорогдуулж, сүүлийн хоёр жилд 700 мянга гаруй цэргийн албан хаагчийг бэлтгэлээр хаалаа. Хятадын засгийн газар Номхон далайн өмнөд хэсэгт цөмийн зэвсэггүй бүс байгуулах гэрээнд (Ратонгийн гэрээ) нэгдэн орж, Солонгосын хойгт мөн ийм бүс байгуулах тухай үзэл санааг дэмжиж байна. Зүүн өмнөд Азид ч цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг Бээжинд сонирхож байна. Хятадын удирдагч Ази-Номхон далайн бүс нутагт гадаадын цэргийн бүх баазыг татан буулгаж, цөмийн зэвсгийг бүрэн устгаж, зэвсгээр хөөцөлдөхийг зогсоохын төлөө саналаа удаа дараа илэрхийлж байв гэж <Известия> сонинд бичжээ. АНУ болон Номхон далай дахь түүний холбоотнуудтай БНХАУ харилцан ашигтай, хэвийн харилцаатай байхыг сонирхож байгаагаа нуухгүй байна. Үүний сацуу Хятад улс Номхон далайн бүс нутагт импориалист улсуудын цэрэг дайны бэлтгэл байнга аюулыг ажиглахгүй байх учиргүй юм. Хэрвээ Хятадын тогтмол хэвлэлийг уншиж үзвэл. Зөвлөлт Холбоот Улсын бодлогыг шүүмжилсэн зүйтэй дайралдаж болно. Биднийг Ази-Номхон далайн бүс нутагт <жанжлахын> төлөө <хэт их өөр нэг гүрэнтэй> (АНУ) сөргөлдөж байна хэмээн зэмлэж, Афганистан, Энэтхэг-хятадын хойгт ЗСБНХУ-ын баримталж байгаа бодлогыг шүүмжилж байна. Гэвч Зөвлөлт Холбоот Улс зэвсэг хураах, энэ нутгийн мөргөлдөөнт байдлыг шийдвэрлэх үйл хэргийг даган баримталж, энэ чиглэлээр практик алхам хийж байгааг Хятадад ажиглахгүй байж чадахгүй гэж сонинд цохон заажээ. Владивостокийн программтай холбогдуулан Хятадын засгийн газар тэмдэглэхдээ, <зөвлөлтийн удирдагчийн хэлсэн үгийг маш нухацтай үнэлж, их ач холбогдолтойд үзэж байна> хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгэнд <шинэ санаа бий бөгөөд түүнд Хятад улс баяр хүргэж байна> гэж онцлон тэмдэглэж байлаа. Зөвлөлт, хятадын харилцаа, хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг цаашид хөгжүүлэх нь Ази-Номхон далай бүс нутагт бидний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, санал зөрөлдсөнийг гэтлэн давахад тус дөхөм үзүүлэх болно гэж <Известия> сонинд онцлон тэмдэглэжээ. Үнэн сонин. 1987.09.12. №219 (16809) Зөвлөлт, Америкийн хэлэлцээнд баяр хүргэж байна Хятад улс дунд тусгалын пуужин, оперативтактикийн пуужин устгах гэрээ байгуулахаар ЗСБНХУ, АНУ хоёр зарчмын хувьд тохиролцсонд баяр хүргэж байна гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч энд мэдэгдэв. Энэ хэлэлцээр хэрэгжиж, Европ болон Азид дунд тусгалын пуужинг устгана гэдэгт итгэж байгаагаа БНХАУ илэрхийлж байна гэж тэр тэмдэглэв.
1166 Үнэн сонин. 1987.09.22. №227 (16817) Бээжин орохоор Хүн ам, хөгжлийн асуудлаар энэ оны есдүгээр сарын 23-26-нд Бээжин хотноо болох парламентын гишүүдийн Азийн чуулгын ерөнхий ассамблейд оролцохоор Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга Д. Цахилгаан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатараас мордов. Төлөөлөгчдийг Улаанбаатарын галт тэрэгний буудлаас Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны орлогч дарга, Мэдээлэл, радио, улсын хорооны дарга Л. Зангаа, албаны бусад хүн үдэв. Мөн БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын Яи Люициш үдэлцэв. Үнэн сонин. 1987.09.23. №228 (16818) <Жэньминь жибао> сонинд Бээжин. Есдүгээр сарын 23 Төв Америкийн улсуудыг Гватемалд хэлэлцээр байгуулснаас хойш сүүлийн үед вашингтоны элч төлөөлөгчид эдгээр оронд аялах явдал олширсон нь <Төв Америкт энх тайвны гэрээг хэрэгжүүлэхэд саад хийх> зорилготой юм гэж <Жэньминь жибао> сонинд бичжээ. АНУ-ын албан ёсны төлөөлөгчид Төв Америкийн хэд хэдэн оронд айлчилж, Гватемалын энх тайвны хэлэлцээрийг дайрч давшилж байгаа нь эдгээр улсад шахалт үзүүлэхэд чиглэж байна. Төв Америкийн орнууд дэлхийн энэ нутгийн асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэхийг эрмэлзэж байгаад АНУ-ын засаг захиргаа илт дургүйцэж байгаа юм гэж <Жэньминь жибао> сонинд тэмдэглэжээ. Никарагуагийн амьдралыг <ардчилах> гэгч зорилгоор энэ орны засгийн газарт шахалт үзүүлж байгаа нь <америк маягийн энх тайвны санал> гэгчийн гол утга санаа болж байгаа билээ. Никарагуагийн засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлүүдийн санаа бодлыг харгалзан гал зогсоох тухай хэлэлцээ хийх ёстой хэмээн АНУ үзэж байна Төв Америкийн хэрэгт ингэж оролцож байгааг бүс нутгийн орнуудын зүгээс няцаахгүй байх аргагүй бөгөөд ийнхүү хөндлөнгөөс оролцож байгаа нь тэнд эмх тайван байдал тогтоож чадахгүй нь мэдээж, АНУ бодит байдлыг харгалзан үзэхийг үл хүсч, Төв Америкийн янз бүрийн орны ард түмний энх тайванч хүсэл мөрөөдөлд харш бодлого мугуйдлан баримталсаар байна гэж тус сонинд тэмдэглэжээ. Үнэн сонин. 1987.09.24. №229 (16819) Кино үзлэг БНХАУ байгуулагдсаны 38 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын Яаманд өчигдөр кино үзлэг зохиов. Үнэн сонин. 1987.09.24. №229 (16819)
1167 Уулзалт боллоо БНХАУ байгуулагдсаны 38 жилийн ойг тохиолдуулан МЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, Монгол, хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн Төв аймгийн Лүн сумын монгол, хятадын найрамдлын нэрэмжит <Энхтуул> нэгдэлд БНХАУ-аас түр улсад суугаа Элчин сайдын Яамны дипломат ажилтнуудтай энэ сарын 28-нд уулзалт зохиов. Үнэн сонин. 1987.09.30. №234 (16824) Уулзаж ярилцав Бээжин. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Пэн Чун Монголын энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны (МЭТНБХ) гүйцэтгэх хорооны дарга, монголын парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга Д. Цахилгаан тэргүүтэй МЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, монгол, хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй өчигдөр ардын хурлын ордонд уулзаж ярилцав. Уулзалт ярианы үеэр монголын засгийн газар, БНМАУ-ын парламент, тус улсын олон нийтийн байгууллагууд хоёр орны харилцааг хөгжүүлэхийг хүсч байна гэж Д. Цахилгаан хэлэв. Монгол, хятадын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр орны найрамдлын нийгэмлэгүүд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийлэв. Хятад, монголын найрамдлын харилцааг тасралтгүй хөгжүүлэх, хоёр орны олон нийтийн байгууллагуудын хоорондын хэлхээ холбоог цаашид хөгжүүлэхийг Хятад улс бас хүсч байна гэж Пэн Чун мэдэгдэв. Үнэн сонин. 1987.09.30. №234 (16824) Үдэшлэг боллоо Москва. Есдүгээр сарын 30 Гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 38 жилийн ойд зориулан өчигдөр үдэшлэгконцерт зохиов. Зөвлөлт, хятадын найрамдлын нийгэмлэгийн төв захиргааны дарга С.Л.Тихвинский үдэшлэгийг нээж үг хэлэхдээ, зөвлөлт, хятадын хэлхээ холбоо давшингуй хөгжиж, янз бүрийн салбарын солилцоо улам олон хэлбэртэй болж, энх тайван, социализмын үйл хэргийн эрх ашгийн үүднээс тус хоёр орны ард түмнийг ойлгуулах явдлыг гүнзгийрүүлэхэд идэвхтэй тус дөхөм үзүүлж байна. ЗСБНХУ социалист шинэчлэлтийг хэрэгжүүлэх талаар хятадын ард түмний тавьж байгаа хүч чармайлтыг ихэд сонирхон ажиглаж, энэ амаргүй үйлсэд БНХАУ-ын олж байгаа амжилтыг тэмдэглэж байна гэж мэдэгдэв.
1168 Үдэшлэгт ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд И.А. Рогачев, нийслэлийн олон нийтийн төлөөлөгчид, тэрчлэн ЗСНБХУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд Юй Хунлян, Элчин сайдын Яамны ажилтнууд, Москвагийн их, дээд сургуульд суралцаж байгаа хятад оюутнууд байгаа. Мөн өдөр Москва дахь найрамдлын ордонд <Хятад уламжлал, орчин үе> гэсэн нэртэй хятадын мастеруудын бүтээлийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Бас <Хятадын архитектур> уран зураг, зураасан зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Үнэн сонин. 1987.10.01. №235 (16825) Янош Кадар БНХАУ-д айлчлав Бээжин. Аравдугаар сарын 12 ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, БНХАУын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыяны уриалгаар БНХАУ-д таван өдөр албан ёсоор айлчлахаар хүрэлцэн ирсэн УАСН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я. Кадарыг хүнднтгэж Бээжинд өчигдөр дайллага хийв. Хятадын удирдагч дайллага дээр үг хэлэхдээ, энэ айлчлал ХКН, УАСН, хоёр орны ард түмний найрамдал бүх талын хамтын ажиллагааны уламжлалт харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах болно гэж онцлон тэмдэглэжээ. Жао Зыян БНХАУ-ын социалист байгуулалтын асуудлыг хөндөж ярихдаа, өнгөрсөн үеийн нааштай туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэж, түүнчлэн дэлхий даяны байдлыг харгалзан БНХАУ хятадын онцлог бүхий социализм байгуулах замаар замнаж байна гэж тэмдэглэв. Удахгүй болох ХКН-ын XIII их хурал эдийн засаг, намын байгуулалтыг хэрэгжүүлэх, бусад оронтой Хятадын гадаад харилцаа өргөжиж байгаа нөхцөлд улс төрийн бүтцэд шинэтгэл хийх үндсэн чиг бодлогыг тодорхойлж, намын төв удирдах шинэ байгууллагуудыг сонгож, улс төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж шинжийг хангахын тулд удирдах ажилтнуудыг залуужуулах замд шинэ алхам хийнэ гэж тэр мэдэгдлээ. Олон улсын байдлыг энх амгалан, тогтвортой болгохын чухлыг хятадын удирдагч онцлон тэмдэглэлд, Европт энх тайвныг хамгаалах, түгшүүртэй байдлыг намжаах, дорнод, өрнөдийн хооронд яриа хэлэлцээ хийж, хэлхээ холбоо тогтооход тус дэмжлэг үзүүлэх үйлсэд УАСН, унгарын ард түмнийг оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлэв. Я. Кадар хэлэхдээ, ХКН-ын удирдлагатай хийж байгаа хэлэлцээ УАСН, ХКН, хоёр орны ард түмний харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэж мэдэгдэв. УАСНын удирдагч зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх асуудлыг хөндөж ярихдаа, хуримтлагдаад байгаа цөмийн зэвсэг, хөнөөн устгах бусад хэрэгслийг сансарт байгуулах биш, харин хорогдуулж, улмаар бүрэн устгах нь хүн төрөлхтний соёл иргэншилд зайлшгүй чухал юм гэж онцлон тэмдэглэлээ. Дунд болон ойрын тусгалын пуужинг устгахаар Зөвлөлт Холбоот Улс, АНУ хоёр зарчмын хувьд тохиролцсонд УАСН, Унгарын засгийн газар баяр хүргэхийн хамт энэ нь ирээдүйн чиг баримжааг тодруулсан чухал санаачилга мөн гэж тэр онцлон тэмдэглэв.
1169 Үнэн сонин. 1987.10.13. №245 (16835) Бүгд хурал Бээжин. Аравдугаар сарын 23 ХКН-ын Төв Хорооны 13 дахь удаагийн сонгуулийн долдугаар бүгд хурал энд болов. Бүгд хурал ХКН-ын XIII их хуралд ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыяны тавих ХКН-ын Төв Хорооны илтгэлийг хэлэлцэж сайшаав. Мөн ХКН-ын дүрмийн зарим заалтын шинэчлэн боловсруулсан төслийг сайшаалаа. Энэ хоёр баримт бичгийг их хуралд хэлэлцүүлэхээр оруулахаар шийдвэрлэв. Синьхуа агентлагийн мэдээлснийг үзвэл, бүгд хурал улс төрийн бүтцэд шинэтгэл хийх тухай ерөнхий үзэл санааг хэлэлцэж, зарчмийн хувьд сайшаагаад энэ баримт бичгийн үндсэн авалтыг их хуралд тавих ХКН-ын Төв Хорооны илтгэлд оруулахаар шийдвэрлэсэн байна. Бүгд хурал Ху Яобаныг ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ХКГ-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны энэ оны нэгдүгээр сарын 16-ны өргөтгөсөн хуралдааны шийдвэр, Жао Зыяныг ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгох тухай шийдвэрийг батлав. Бүгд хурлын шийдвэрийн дагуу ХКН-ын XIII их хурлыг энэ оны аравдугаар сарын 25-нд Бээжинд хуралдуулна. Үнэн сонин. 1987.10.23. №254 (16844) ХКН-ын XIII их хурал нээгдэв Бээжин. Аравдугаар сарын 26 Хятадын Коммунист Намын ХШ их хурал өчигдөр өглөө нээгдэв. Чуулга уулзалт болж байгаа Бээжин хотын Ардын хурлын ордонд хятадын 46 сая коммунистыг төлөөлсөн 1953 төлөөлөгч хуран цугларчээ. Их хурлаар ХКН-ын Төв Хорооны тайван илтгэл, ХКНын дүрэмд зарим өөрчлөлт оруулах төсөл, ХКН-ын зөвлөхүүдийн төв комисс болон ХКНын сахилгыг шалгах төв комиссын илтгэл хэлэлцэж, Намын Төв Хороо, намын төв комиссуудын шинэ бүрэлдэхүүнийг сонгоно. Их хурал найман өдөр үргэлжилнэ. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, ХКН-ын зөвлөхүүдийн төв комиссын дарга Дэн Сяопин их хурлыг нээв. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Жао Зыан намын чуулга уулзалтад оролцогчдын өмнө <Хятадын онцлогтой социализмын замаар урагшилъя> гэсэн ХКН-ын Төв Хорооны тайлан илтгэл тавив. Үнэн сонин. 1987.10.27. №257 (16847) Хагалгаа хийлгүйгээр
1170 Хятадын Хэнань мужийн амч Сюй Дяньвань цөсний чулууг хагалгаа хийлгүйгээр гаргадаг бэлдмэл цөсний замын ажиллагааг болон цөс ялгаруулалтыг сайжруулж, цөсний чулууг хайлуулж гаргадаг байна. Их, бага, ямар ч чулууг уг бэлдмэл сайн хайлуулж байна. Эмнэлэгт туршсанаар үзэхэд, уг бэлдмэл өөр ямар ч муу нөлөө үзүүлэлгүйгээр 94,6 хувийн тохиолдолд сайн үр дүн үзүүлжээ. Үнэн сонин. 1987.10.27. №257 (16847) Өвчний нян илрүүлэв Бээжин. Арван нэгдүгээр сарын 10. (Монцамэ) Хятадын эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэнгийн эрдэмтэн дархлал хомсдолын хам шинж хэмээх аюулт өвчин үүсгэгч нян тус улсад анх удаа илрүүлэн олов. <Рэньмин жибао> сонинд мэдээлснээс үзвэл, энэ өвчний шалтгааныг Хятадад 1984 оноос судалж эхэлжээ. Одоогийн байдлаар 7 мянга гаруй хүнд цусны шинжилгээ хийж, дархлал хомстлын хам шинж өвчнөөр халдварласан 14 хүнийг илрүүлээд байна. Тэдгээрээс 10 нь гадаадын иргэн буюу гадаадад цагаачлан сууж байгаад буцаж ирсэн бусад 4 хүн гадаадын зарим нэг эм тариа хэрэглэж байгаад ийм өвчнөөр халдварлажээ. Үнэн сонин. 1987.11.11. №270 (16860) Сонины тайлбар өгүүлэл Бээжин. Арван нэгдүгээр сар 10. (Монцамэ). АНУ-ын Батлан хамгаалах Яамны сайд Каспар Уайнбергер албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэсэн тухай саяхан зарласыг ХКН-ын Төв Хорооны хэвлэл <Жэнь минь жибао> сонин тайлбарлан бичихдээ, түүний оронд пентагоны толгойлогч хэн ч боллоо гэсэн АНУ зэвсэглэлээр хөөцөлдсөөр байх болно. Яагаад гэвэл зэвсэглэлээр хөөцөлдөх нь америкийн засаг захиргааны төрийн бодлого юм гэж тэмдэглэжээ. Уайнбергер АНУ- ын Батлан хамгаалах Яамны сайдын албан тушаалд ажиллах хугацаанд АНУ-ын цөмийн зэвсэглэлийг улам зузаатгах, цэргийн ийм зардлыг нэмэгдүүлэхэд <их хувь нэмэр оруулсныг> тус сонинд цохон заажээ. Тэр тэнгисийн цэргийн хүчнийг шалган завсарлах нэрийдлээр саяхан Персийн буланд доншуучлахдаа хэрэг дээр дэлхийн энэ нутаг дахь АНУ-ын байдлыг хүчтэй болгох зорилт тавьсан юм гэж <Жэнь минь жибао> тэмдэглэжээ.Зэвсэглэлээр хөөцөлдөхөд зарцуулж буй хөрөнгө төсвөө пентагоныхон зогсоо зайгүй нэмэгдүүлж байгаа нь АНУ-ын улсын төсвийн алдагдал 200 миллиард доллараас давж, тус орны улсын өр асар их хэмжээнд буюу 2 триллион гаруй долларт хүрч, тэгснээр АНУ-ыг дэлхийн хамгийн их өртэй орон болоход хүргэсэн юм. Энэ бүхэн америкчуудын өөрсдийнх нь төдийгүй, дэлхийн олон нийтийн сэтгэлийг түншүүлж байна гэж тус сонины тайлбар өгүүлэлд цохон заасан байна. Үнэн сонин. 1987.11.11. №270 (16860) Алсаас бичигчийн туузаас
1171 БЭЭЖИН: ЗСБНХУ, БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааны 1988-1990 оны засгийн газар хоорондын төлөвлөгөөг зохицуулах хэлэлцээ энд дуусав. Төлөвлөгөөнд соёл шинжлэх ухаан, боловсрол.спорт, жуулчлалын хүрээнд хоёр орны харилцааг улам хөгжүүлэхээр заажээ.ЗСБНХУ, БНХАУ-ын спортын хамтын ажиллагааны 1988 оны протоколд мөн энд гарын үсэг зурлаа. Үнэн сонин. 1987.11.14. №273 (16863) <<Шаттл>> бүтээх төлөвлөгөө Бээжин. Арван нэгдүгээр сарын 17. (Монцамэ). Хятадад сансрын олон дахин ашиглах хөлөг бүтээх ажил хийж байна гэж пуужин үйлдвэрлэх салбарын мэргэжилтнүүд Синьхуа агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдэв. Бас тойрог замд сансрын аппарат гаргаж, дэлхийд буцаан ирүүлэх сансрын байнгын станц, систем бүтээхээр төлөвлөж байна гэж тэд хэлэв. Хятадын <Шаттл> бүтээж ашиглах ажил <нэгэнт тулгамдсан зорилт болов> гэж БНХАУ-ын Сансрын аж үйлдвэрийн Яамнаас мэдээллээ. Хятад улс одоо нэгэнт байгаа технологи, шинжлэх ухаан техникийн бааз, инженерийн сэтгэлгээнд түшиглэн энэ программыг биелүүлж чадах болоод байна. Үүнийг тухайлбал < Их аян > цуврал пуужингууд бүтээсэн явдал гэрчилж байна. Гэхдээ тэдгээр пуужинг хүн суулгасан сансрын хөлөг хөөргөхөд хараахан ашиглаагүй байна гэж тус яамны мэдээнд тэмдэглэжээ. Үнэн сонин. 1987.11.18. №276 (16866) Анагаах ухаан Хятадын эмч нар хүний биеийн илүү жинг хасахад зориулсан шинэ эмийн зүйл бий болгожээ. Орхоодойн хольцтой тэр эмийг тус орны арван эмнэлэгт туршилтын журмаар хэрэглэхэд эмчлүүлэгчдийн 90 гаруй хувийн биеийн жин үлэмж багасжээ. Шинэ эм хооллох дэглэмийг өөрчлөх шаардлагагүй, ядаргааны шинж тэмдэг мэдэгддэггүй зэргээрээ одоогоор хэрэглэж байгаа туралтын бусад эмчилгээнээс давуу талтай юм.Орхоодойн хольцтой энэ эмээр нэг сар эмчилгээ хийдэг байна. Үнэн сонин.1987.12.03.№289 (16879) Ер бусын чадвар Хятадын Хунань мужийн тариачин залуу Чан Чунфа харанхуй шөнө ч хардаг, тэр ч байтугай өдрийн гэрэлтэй байхаас илүү сайн хардаг гэж ярихад нь хүмүүс нэг их юманд боддоггүй байжээ. Гэтэл саяхан нэг шөнө залуу огт сандралгүйгээр тосгоныхныгоо аюулгүй газар руу дагуулж газарчилж өгч, бэртсэн хүмүүсийг эрж олоод тусламж үзүүлжээ. Тэгээд эмнэлгийн комиссоос түүний харааг шалгатал, үнэхээр гэрэлгүй харанхуйд зуун хувийн хараатай байсан нь батлагджээ. Үнэн сонин.1987.12.08.№293 (16883)
1172 Хятадад хаанаас аюул занал учирч байна ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн ,бичгийн дарга М. С. Горбачев 1985 оны зургадугаар сард Днепропетровскт хэлсэн үгэндээ дурдсан зөвлөлт, хятадын харилцаан дахь << зохиомол саад бэрхшээлийн >> дотор Хятадад учирч буй < зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай илэрхий худал үг яриа гол байр эзэлж байна. Ийм үг яриа 70-аад оны эхээр хятадын суртал нэвтрүүлэг гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш байв. Тэдгээр нь тэр үед БНХАУ чиг баримжаагаа өөрчлөн өрнөдийнхнийг түших өргөн хүрээтэй ажиллагаа явуулж эхлэхийн аян шалтаг болсон юм. Тийм үг яриа үндэсгүй хийгээд зохиомол шинж чанартайг амьдрал харуулсан билээ. Сүүлийн 15 жилийн дотор Зөвлөлт Холбоот Улс зөвлөлт-хятадын харилцааг сайжруулах талаар олон чухал санал дэвшүүлсэн бөгөөд тэдгээр нь <зөвлөлтийн аюул занал>> гэгч гүтгэн гүжирдсэн зүйл ор үндэсгүй болохыг үнэмшилтэй илтгэн харуулсан юм. Хүч үл хэрэглэх тухай хоёр этгээдийн гэрээ (1971 он), үл довтлох тухай гэрээ (1973он ) байгуулах, ЗСБНХУ, БНХАУ-ын өөр хоорондын харилцааны зарчмуудын тухай баримт бичиг боловсруулах (1979он), Алс Дорнодод итгэлцлийн арга хэмжээ авах талаар хэлэлцээ хийх тухай болон энэ мэтийн бусад олон орны харилцааг сайжруулахад чиглэж байлаа. Зөвлөлтийн нэг ч саналыг хятадын тал хүлээж аваагүй нь хачирхалтай юм. Энэ нь Хятадад учрах< зөвлөлтийн аюул занал> гэж ерөөс байхгүйг гэрчлэх бас нэг нотолгоо биш гэж үү? Сүүлийн жилүүдэд хятадын суртал нэвтрүүлэгт <зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай сэдэв дахин газар авлаа. Уг сэдвийг Афганистан тойрны хэрэг явдал, Энэтхэг хятадын хойгийн байдалтай хийгээд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад зөвлөлтийн цэрэг байгаатай холбон дэвэргэж байна. Энэ бүх асуудлаар Зөвлөлт Холбоот Улс болон дээр дурдсан орнууд нарийн тодорхой тайлбар өгч тэдгээр асуудал нь зөвлөлт-хятадын харилцаанд холбогдолгүй бөгөөд зөвхөн ЗСБНХУ-аас гурав дахь оронтой харилцах харилцаанд л хамаатай гэдгийг үнэмшилтэй харуулсан билээ. Эдгээр заалт нь Хятадад учрах <зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай ярих ямар ч үндэсгүй хийгээд тэдгээр нь учир зүйд харш, хоосон үг ярианаас хэтрэхгүй зүйл гэдгийг тов тодорхой харуулж байна.Гэтэл иймэрхүү зохиомол үг яриа гаргасаар байгаагаас үзэхэд тэдгээр нь хэн нэг хүнд ашигтай, хэн нэг этгээд тийм нэг үг яриаг улс төрийн тодорхой зорилгоор ашиглахыг хүсч байгааг харуулж байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд , Хятадад учрах <зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай сэдвийг америкийн засаг захиргаа идэвхтэй дэмжиж дэлгэрүүлж тэгэхдээ Зөвлөлт Холбоот Улсын санал санаачилга тийм гүтгэлгийг няцаахын хэрээр вашингтоныхон уг гүтгэлгийг бүр ч гааруулах гэж улам бүр чармайж байгаа нь анхаарал татаж байна. Уг чанартаа одоо америкийн засаг захиргааны эрх баригчид БНХАУ, АНУ-ын харилцааны асуудлыг ямар нэг байдлаар хөндсөн үг болгонд иймэрхүү зохиомол үг яриа хавчуулж байна. Жишээлбэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Буш Хятадад очихынхоо өмнөхөн хийсэн нэг хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ,америк хятадын хэлхээ холбоо хөгжиж эхэлсэн 70-аад оноос < зөвлөлтийн эзэрхийллийг эсэргүүцэх явдал уг харилцааны гол ундэс тулгуур болсон юм> гэж мэдэгджээ. Иймэрхүү мэдэгдэл бол социалист орнуудыг өөд өөдөөс нь сөргүүлэн тавих,
1173 тэдгээр орны хоорондын харилцааг хурцатгахад чиглэсэн америкийн < ялгавартай хандах> бодлогын тов тодорхой жишээ мөн. <Империалистууд социализмын анд нөхөд болохгүй> гэж ЗХУКН-ын 26-р их хурал дээр шударгаар тэмдэглэсэн билээ. Империалистууд социалист орнуудыг сулруулах, дэлхий дахинд өөрсдийн байр суурийг хэвээр байлгах гэж чадах бүхнээ хийж, ирсэн, хийх ч болно. Социализмын дайсан болсон америкийн империализм социалист орон – Хятадын эрх ашгийн ч эсрэг бодитой ажил хийж байна. < Хятадын асуудлаар > вашингтоныхны явуулж байгаа бодлого хятадын үндэсний эрх ашигт харшилж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцоход чиглэсэн бодлого мөн. Энэ нь юуны өмнө Тайванийн асуудлаар илэрч байна. Дэн Сяопин энэ оны арван сард Ж.Буштай ярилцахдаа Тайванийн асуудлыг <америк- хятадын харилцааны гол асуудал> хэмээн нэрлэсэн юм. АНУ чухамдаа Тайваньтай холбогдолтой асуудлаар ч Хятадын бүрэн эрхийг бүдүүлгээр хөсөрдүүлж байгаа юм. АНУ энэ арлын талаар ямар чиг шугам баримтлахыг БНХАУ-д зааж өгөхийг оролдохын хамт Хятадыг нэгтгэх хэрэгт зуучлагч болохоос татгалзаж байна.<бид тийм үүргийг өөртөө хүлээж чадахгүй гэж бодож байна> хэмээн Ж.Буш өгүүлсэн билээ.Үүний сацуу АНУ Тайваньд орчин үеийн зэр зэвсэг нийлүүлсээр байна. Тайванийн арлыг эх газрын Хятадтай нэгтгэхэд нааштай үүрэг гүйцэтгэхийг вашингтоныхон хүсэхгүй байгаа хийгээд < хоёр Хятадын байдал америкийн эрх баригч бүлгийнхний дэлхий дахинд жанжлах гэсэн санаа бодолд бүрэн нийцэж байгаа нь үүнээс тов тодорхой байгаа бус уу? АНУ-ын засаг захиргаа Тайваньд зэр зэвсэг нийлүүлэхээ аажмаар хорогдуулах тухайд БНХАУ-тай хэлэлцэн тохирсон зүйлүүдээ дагаж мөрдөж байгаа мэт дүр үзүүлж байна. Ж.Буш энэ оны аравдугаар сард Бээжинд очихдоо. Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх хэмжээг аажмаар хорогдуулах тухай албан мэдээнд гарын үсэг зурснаас хойших 3 жилийн дотор тус дэглэмд АНУ-аас хуралдсан зэвсэг 20 сая доллараар багасч, одоо <ердөө> 760 сая доллар болоод байгааг хятадын удирдлагад анхааруулсан байна. Энэ нь Хятадыг илэрхий доог дохуу хийж байгаа хэрэг биш үү! Тайваньд зэвсэг нийлүүлэх хэмжээг цаашид иймэрхүү хурдацтайгаар хорогдуулах юм бол АНУ энэ арлынхныг бүр 100 гаруй жилийн турш зэвсэглэсээр байх болно шүү дээ! Вашингтоныхны иймэрхүү ажиллагаа хятад-америкийн харилцааны тун онцлог шинж болж байгаа юм. Тийм ажиллагаа нь БНХАУ-д ёс суртахууны төдийгүй, улс төрийн талаар хохирол учруулж байна. Гэтэл хэрэг явдал үүгээр хязгаарлагдахгүй байна. Хятадын нутаг дэвсгэр дэх олон байгууламжийг пуужинт цөмийн зэвсгийнхээ овоо хараанд байлгах тухай АНУ-ын ерөнхийлөгчийн нууц удирдамж байдгийг хэдэн жилийн өмнө өрнөдийн хэвлэлд цухалзсан мэдээ сэлт гэрчилсэн билээ. АНУ,Хятад хоёр харилцааныхаа шинж байдлыг <стратегийн түншмэл> хэмээн үзэж буй үед ингэж байна. Вашингтоныхон Хятадад учрах < зөвлөлтийн аюул занал> гэгчийн тухай гүжир гүтгэлгийг яагаад тэгж их хүчтэй сурталчилж байгаа нь одоо тов тодорхой болж байна. Энэ нь < зүүдээ ярих гээд хулгайгаа ярив> гэгчийн үлгэр болж байна. Үнэн сонин. 1987.12.13. (16887) Зөвлөлт Америкийн гэрээг сайшаан дэмжиж байна
1174 Хятад улс дунд болон ойр тусгалын пуужинг устгах зөвлөлт, америкийн гэрээнд гарын үсэг зурсанд баяр хүргэхийн хамт, энэ нь зэвсэг хураах зам дахь анхны алхам, сайхан эхлэл хэмээн үзэж байна гэж Бүх Хятадын Ардын Их Хурлын төлөөлөгчдийн байнгын хорооны орлогч дарга Хуан Хуа мэдэгдэв. Тэр Бүх хятадын залуучуудын холбооны урилгаар БНХАУ-д айлчлахаар хүрэлцэн ирсэн ЗСБНХУ-ын байгууллагуудын хороонуудын дарга С. Н. Челноков тэргүүнтэй залуучуудын байгууллагын хорооны төлөөлөгчдийг энд энд хүлээн авч уулзсан юм. Стратегийн давшилтын болон ердийн зэвсэглэлийг их хэмжээгээр хорогдуулахын тулд цаашид хүч чармайвал зохино гэж Хуан Хуа тэмдэглэв. Хятад улс энхийг эрхэмлэгч бүх орны хамт олон улсын түгшүүртэй байдлыг намжаахын төлөө тэмцэхэд бэлэн байна гэж хятадын удирдагч хэлэв. Үнэн сонин.1987.12.15.№299 (16889) Алсаас бичигчийн туузаас Энд болсон Бээжин хотын намын хорооны анхдугаар бүгд хурал ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн Ли Симинийг Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргаар дахин сонгов. Чэнь Ситун, Сюй Вэйчэн, Ли Циянь нарыг орлогч нарийн бичгийн даргаар сонгов. Үнэн сонин.1987.12.22.№305 (16895) Хамтын ажиллагааны тухай Москва. Арван хоёрдугаар сарын 21.(Монцамэ). Хоёр долоо хоног хэлэлцээ хийсний дүнд өнөөдөр Москвад гарын үсэг зурсан протоколд ЗСБНХУ,БНХАУ-ын загасны аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр заасан байна.Төвлөрсөн зүйлүүдийг хэрэгжүүлснээр энэ салбарт хоёр талын харилцааг 50-60-аад оныхныг бодвол илүү өндөр түвшинд хүргэх болно гэж протоколд гарын үсэг зурах үеэр тэмдэглэсэн байна. 1988-1990 оны шинжлэх ухаантехникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд загасны нөөц, түүнийг сэргээх арга, дотоодын гол мөрөнд цэнгэг усны загас өсөж үржүүлэх аргыг шинжлэн судлахаар заасан юм. Эдгээр асуудлыг боловсруулж байгаа нь бас үйлдвэрлэлийн хүрээнд хамтын ажиллагаа тогтооход тус дөхөм болох ёстой. Зөвлөлтийн <Дальрыба> нэгдэл, Хятадын загасны аж ахуйн нэгдсэн компанийн шууд хэлхээ холбоог хөгжүүлэх зарим чиглэлийг нэгэнт тодорхойлоод байна. Тухайлбал,зөвлөлтийн загасчдын агнасан загасыг БНХАУ-ын үйлдвэрүүдэд боловсруулахаар төлөвлөж байна. Ийнхүү солилцоо хийх хүрээнд хятадын тал ЗСБНХУ-д далайн байцаа, харин зөвлөлтийн тал БНХАУ-д загасан бүтээгдэхүүн нийлүүлж болно. Мөн лаазалсан май загас үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр Хятадад байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийг нь Зөвлөлт Холбоот Улсад нийлүүлэх болно.
1175 Үнэн сонин.1987.12.24.№307 (16897) Гарын үсэг зурав БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1988 онд бараа харилцан нийлүүлэх болон төлбөрийн тухай протоколд БНМАУ-ын Эдийн засгийн гадаад харилцаа,хангамжийн Яамны орлогч сайд Н.Бавуу, БНХАУ-ын Эдийн засаг,гадаад худалдааны Яамны орлогч сайд Ван Пинчин нар энэ сарын 23-нд Бээжин хотноо гарын үсэг зурав. Гарын үсэг зурахад хоёр талын төлөөлөгчдийн гишүүд болон БНМАУ-аас БНХАУд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Лувсанчүлтэм байв. Уг протоколын талаас модон эдлэл, зарим арьс шир, хятадын талаас шинэ жимс, торго, сүлжмэл эдлэл зэрэг бараа нийлүүлэх юм. Үнэн сонин.1987.12.25.№308 (16898) Алсаас бичигчийн туузаас Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны ээлжит хуралдаан пүрэв гаригт энд нээгдэв. Синьхуа агентлагийн мэдээлснийг үзвэл, Жао Зыяныг Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосонтой холбогдуулан хуралдаанд оролцогчид БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн үүрэг ажлаас чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ. Энэ хуралдаанаар хятадын парламентын ээлжит чуулган хүртэлх хугацаанд БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг батална. Үнэн сонин.1987.12.26.№309 (16899) Эртний бичиг Хятадын археологичид эртний бичээс олсноо <эриний өмнөх барагцаалбал 1300 жилийн тэртээ бичиг үсэг үүссэн гэж үздэг.Эрдэмтэд саяхан дүрс бичгийн тэмдэг бүхий ясан хавтан олжээ. Судалгаанаас үзэхэд, тэр бичээсийг манай тооллын өмнөх 15-17 дугаар зууны үед үйлджээ гэж тодорхойлжээ. Эртний бичээчид ямар хэрэгсэл ашиглаж бичиж байсныг эрдэмтэд илрүүлэхийг эрмэлзэж байна. Үнэн сонин.1987.12.26.№309 (16899)
1176 1988 он. Үнэн сонин Домгийн баатрын тухай “Хятад луу” гэдэг телевизийн олон ангит кино Хятадад бүтээжээ. Уг киног Хятадад хоёрдугаар сарын 17-нд эхлэх луу жилд зориулжээ. Хятадын үлгэр, домогт гардаг лууны үүсэл, түүнтэй холбоотой ардын ёс заншил, археологийн олдвор зэргийг кинонд харуулжээ. Уг кинонд европын шинэ жилээс эхлэн үзүүлж луу жилийн эхлэл – хаврын баярыг хүртэл үргэлжлэх ажээ. Үнэн сонин. 1988.01.05. №4 (16907) Комиссын хуралдаан Социалист хоёр их гүрэн ЗСБНХУ, БНХАУ цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй байх үүрэг дангаараа авсан нь тохиолдлын хэрэг биш ээ. Бүхэлдээ улс төрийн нийт уур амьсгал өөрчлөгдсөн нь энэ оны хамгийн чухал зүйл болж байна. БНХАУ-д хэрэгжүүлж байгаа аж ахуйн механизм, улс төрийн системийн шинэчлэл бидний сонирхлыг татаж байгааг энэ ашиглан хэлье. Манай хоёр орны шийдвэрлэж байгаа асуудлууд ижил төстэй байгаа нь туршлагаа харилцан ашигтай солилцох өргөн боломж нээж өгч байна. Хятад бол манай хөрш улс юм. Тийм учраас бид эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спортын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өсөн өрнөж байгаад сэтгэл ханамжтай байна. Үнэн сонин. 1988.01.12 №10 (16913) Хамтын эрх ашгийн үүднээс Хятадын долоо хоног тутмын “Ляован” сэтгүүлд зөвлөлтийн удирдагч М.С.Горбачевын өгсөн хариултыг дэлхий дахинд өргөнөөр тайлбарлаж байна. Нөхөр М.С.Горбачев өнгөрсөн оны дэлхий дахины байдалд ул суурьтай үнэлэлт дүгнэлт өгч, шинэ онд хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа хойшлуулшгүй зорилтыг тодорхойлсон байна. Өнгөрсөн оны 12-р сард Вашигтонд болсон зөвлөлт, америкийн дээд хэмжээний гурав дахь уулзалтын дүнд бүхэлдээ дэлхий дахины улс төрийн уур амьсгал өөрчлөгдөж, бие биеэ харилцан итгэх, илэн далангүй ярилцаж сайн тийш өөрчлөлт хийхийг эрмэлзэх хандлага голлох болсон билээ. Вашингтоны уулзалтын үеэр байгуулсан зөвлөлт америкийн цөмийн болон ойр тусгалын пуужинг устгах тухай гэрээ, стратегийн давшилтын зэвсгийн 50 хувь хорогдуулах тухай 4 дэх уулзалтаараа хэлэлцэх зарчмын тохиролцоо нь цөмийн зэвсгийг бодитой хураах эхлэлийг тавьж, цаашид энэ салбарт дорвитой алхам хийх төлөв нээсэн юм. Энэ бүгдийн үрээр нөхөр М.С.Горбачевын хэлснээр “хүн төрөлхтнийг үхэл сөнөл рүү хөтлөгч цагийн зүүг аюултай цэгээс жаахан ухрааж” чадсан нь дэлхийн улс түмний ирээдүйдээ итгэх итгэлийг улам өөдрөг болгосон нь мэдээж. Сайн тийш өөрчлөлт хийхэд
1177 юуны өмнө социолист орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж байна. Тэд үеэ өнгөрөөсөн “цөмийн тогтоон барих” аюултай үзэл баримтлалын оронд дэлхий ертөнцийг хүчирхийлэлгүй, цөмийн зэвсэггүй болох оновчтой санаа санаачилга дэвшүүлж түүнээ практик ажил хэрэг болгохын тулд тууштай тэмцэж байна. Гэлээ ч саад бэрхшээл багагүй байна. М.С.Горбачев хятадын сэтгүүлд өгсөн хариултдаа хуучин сэтгэлгээний хэв маягийг хамгийн гол бэрхшээл гэж үзсэн нь жирийн хэрэг биш. Өнөөгийн олон улсын харилцаанд үндсэн өөрчлөлт гаргахад улс орны хүчийг зэвсэглэлээр нь хэмждэг дэлхий ертөнцийг нөлөөний хүрээ болгон хуваадаг тэр хуучин сэтгэлгээ ноцтой саад болж байна. Энэ хуучин сэтгэлгээг улс төрийн шинэ сэтгэлгээгээр солихгүйгээр олон улсын амьдралд дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. Дэлхий ертөнцийг өөрчлөлт хөгжлийн дагуу өөр нүдээр харж бүгдээр хамт эрэл хийвэл хүн төрөлхтөн амьдарч байгаа гариг ертөнцийн цөмийн сүйрлээс аварч бүх нийтийн аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлж чадна. Иймээс ч М.С.Горбачев нийгмийн байгууллын ялгаа зөрчлийг сөргөлдөх шалтаг болгохгүй байх нь шинэ сэтгэлгээний нэг ноён нуруу гэсэн зарчмын онцгой чухал дүгнэлт хийсэн байна. Зөвлөлт орон даяар эрчимтэй өрнөж байгаа өөрчлөн байгуулалтын учир утга түүний явц, бэрхшээлийн талаар М.С.Горбачев илэн далангүй тайлбарлажээ. Эцэст нь зөвлөлтийн удирдагч зөвлөлт хятадын харилцааны асуудлыг хөндсөн байна. Хоёр орны харилцаа сүүлийн үед нийгэм эдийн засгийн олон салбарт улам өссөөр байгаа билээ. Гадаад улс төрийн бодлогын салбарт ч гэсэн ЗСБНХУ, БНХАУ-ын байр суурь олон зүйлээр ижил төстэй буюу ойр болж байгаа нь хоёр орны харилцааг цаашид улам өргөтгөх улам таатай боломж нээж байна. ЗСБНХУ, БНХАУ хоёр цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй байх үүрэг даалгавраа авснаас гадна хоёр орны хооронд улс төрийн яриа хэлцээ ч өргөжиж байна. Үнэн сонин. 1988.01.17 №15 (16918) Эртний булш Хятадын археологичид Шанхай хотоос холгүй газраас 4500 жилийн өмнөх эртний булшнууд олжээ. Тэдгээрийн нэг булшинд дөрвөн боолыг эзэнтэй нь хамт оршуулсан байжээ. Энэ олдвороос үзэхэд Хятадад боол эзэмшлийн байгуулал түүхчдийн урьд нь тогтоосон хугацаанаас 400 жилийн өмнө бий болжээ гэсэн дүгнэлт хийж болох ажээ. Үнэн сонин. 1988.01.21 №21 (16921) Бээжин Синьхуа агентлагийн мэдээлснийг үзвэл, баруун өмнөд Хятадын Чувцин хотын ойролцоо хятадын иргэний агаарын тээврийн суудлын нисэх онгоц уржигдар шөнө буух гэж яваад унажээ. 98 зорчигч, түүний дотор дөрвөн гадаад хүн, арван хүний бүрэлдэхүүнтэй уг нисэх онгоцны багийнхан амь үрэгдсэн байна. Хятадын иргэний агаарын тээврийн ерөнхий газрын комисс ослын шалтгааныг судалж байна. Үнэн сонин. 1988.01.21 №21 (16921)
1178 Эдуард Шевардназе Хун Сентэй уулзаж ярилцав Хун Сен Зөвлөлт холбоот улс, Хятадын харилцаа сайжирч байгаа болон Вьетнам Хятадын харилцааг хэвийн болгох талаар БНСВУ, БНХАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгаад баяр хүргээд энэ нь Зүүн өмнөд Азийн байдлыг сайжруулах эцсийн дүнд кампучийн асуудлыг зохицуулахад тус дөхөм болсон билээ гэж тэмдэглэлээ. Үнэн сонин. 1988.01.28 №24 (16927) Шинэ олдвор Хятадын археологичид алдарт торгоны зам дээр орших Хама хотын ойролцоо өдий төдий харуулын цамхаг эртний бичээс бүхий бунхан, сүм олж илрүүлэв. Хятадын баруун хойд зүгт орших энэ нутгийн хөгжлийн түвшин дээр үед өндөр байсныг эдгээр олдвор гэрчилж байна. Мөн тэндээс мянга гаруй шарил олдсоны зарим нь гурван мянган жилийн тэртээх байжээ. Тэндхийн цаг уур хуурай учраас шарилууд тун сайн хадгалагджээ. Үнэн сонин. 1988.02.02 №28 (16931) Бээжин Хоёрдугаар сарын 4. АНУ, Өмнөд Солонгосын хамран хийхээр зарласан өргөн хэмжээний цэргийн тактикийн сургууль Солонгосын хойгт түгшүүртэй байдлыг намжаан зөөлрүүлэх тогтвортой болгох үйл хэрэгт хор уршиг тарина гэж Хятадын засгийн газар үзэж байна гэж БНХАУ-ын Гадаад явдлын яамны төлөөлөгч өчигдөр энд Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдэв. Тэр энэ шийдвэрийг тайлбарлахдаа АНУ, Өмнөд Солонгос хоёр эцсийн эцэст Солонгосын хойгт түгшүүртэй байдлыг намжаан зөөлрүүлэх, умард, өмнөд солонгосыг эв дүйгээр нэгтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Үнэн сонин. 1988.02.05 №31 (16934) Бээжин ЗСБНХУ, БНХАУ-ын гадаад явдлын Яамны төлөөлөгчид олон улсын байдлын асуухлаар тогтмол хийж байгаа зөвлөлдөөний журмаар Бээжинд уулзаж, Латин Америкийн байдлын тулгамдсан асуудлаар санал солилцов. Үнэн сонин. 1988.02.10 №35 (16938) Одон орны судлал
1179 Хятадын Зиньшанийн одон орны судлалын ажилтнууд сар хиртэлтийн тухай ажиглалт, судалгааны түүхийн цомгийг анх удаа гаргажээ. Энэ хосгүй цомогт 1500 оноос хойш манай үеийг хүртэлх сар хиртэлтийн ажиглалт, судалгааг багтаажээ. Түүнээс гадна 3000 оныг хүртэлх энэхүү үзэгдлийн урьдчилсан судалгааг оруулсан байна. Хятадын эрдэмтдийн энэ бүтээл шинжлэх ухааны төдийгүй, танин мэдэхүйн үүднээс үнэт зүйл болжээ. Үнэн сонин. 1988.02.18 №42 (16945) Тусгай курс Хятадын Шаньдун мужийн Зинань хотод шинээр гэр бүл бологчдод зориулсан тусгай курс нээсэн нь сүүлийн хагас жилд олон зуун залуу хос суралцжээ. Саяхан бүх хятадын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар тус улсад гэр бүл болоход бэлтгэж байгаа залуучуудад зориулсан курс нээсэн байна. Эдгээр курст туршлагатай сэтгэл зүйч, эмч, гэр бүлийн эдийн засгийн мэргэжилтнүүд, гоо зүйч зэрэг хүмүүс хичээл заадаг ажээ. Хятадын хүн амын миллиард гаруйд хүрсэн тул төрөлтийг хязгаарлах бодлого дээрх курсийн нэг чухал сэдэв байдаг ажээ. Үнэн сонин. 1988.03.08 №58 (16961) Бээжин ЗХУКЦ-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михайл Горбачевын өөрчлөн байгуулалт манай оронд болон дэлхий дахинд номыг Хятадын Синь-хуа Чу-баньшэ хэвлэлийн газар хятад хэлээр орчуулж гаргасан тухай мэдээг ХКН-ын Төв Хорооны хэвлэл “Жэньминь жибао” сонинд нийтлүүлсэн байна. БНХАУ-д Михайл Горбачевын номыг ийнхүү хоёр дахь удаагаа хэвлэлээ. Энэ номыг саяхан хятадын “Щицаэ Жиши Чу-баньшэ” хэвлэлийн газар хэвлэн гаргасан юм. Үнэн сонин. 1988.03.19 №68 (16971) Алийг нь сонгохсон бол Хятадад есөн жилийн өмнө эхэлсэн шинэчлэлийн үйл явц эрч хүч авч, улс орны гадаад харилцаа идэвхтэй өргөжиж байна. Ийм нөхцөлд Хятадад хоёх дахь хувьсгал гэж нэрлэгдсэн өнөөгийн шинэчлэлтэй холбогдон гарч буй өөрчлөлтийг хүлээн авахад нийгэм нийтээрээ сэтгэл зүйн хувьд хэр зэрэг бэлтгэгдээд байгааг судлахад олон нийтийн санал асуултыг ашиглаж байна. 1986 оны сүүлчээс 1987 оны тавдугаар сарыг дуусталх үеийг хамарсан олон нийтийн санал асуултыг хөгжлийг дэмжин тэтгэх шинжлэх ухаан техникийн төв, нийгмийн судалгааны хүрээлэнгээс эрхлэн хийжээ. Санал асуултад 42 хотын сэхээтэн, ажилчин, тариачин, албан хаагч, хувийн үйлдвэр, аж ахуй эрхлэгч 4244 хүн хамруулж янз бүрийн асуулт тавиад долоон зуун мянган хариулт авчээ. Хятад хүнийг сэтгэл ханамжтай,
1180 бүхэнд сэтгэл дүүрэн гэж уламжлалт ёсоор үнэлдэг гэж гүн ухаанч Юе-линь Чинь “Хятадын философи” номдоо 1943 онд бичсэн байдаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зарим өөрчлөлт гарсан нь хамгийн сүүлчийн санал асуултаас харагдлаа. Их орлого оруулж нийгэмд эзлэх байдлыг чинь сайжруулах боломж олгохдоо нэгээхэн хүч чармайлт гаргахыг шаардаж аюулгүй байдлыг тань дааж хамгаалахгүй ажил эсвэл доогуур орлоготой уралдаж өрсөлдөхийг шаардахааргүй нэлээд найдвартай тайван түвшиндүү ажлын алийг та сонгох вэ? Гэсэн нэг асуулт бидний анхаарлыг татав. Санал асуултад оролцогчдын талаас илүү нь эхний хувилбарыг сонгожээ. 18-аас 30 насны хүмүүсийн 61 гаруй хувь нь эрхлэх ажил өндөр эрчимтэй, уралдаан өрсөлдөөнтэй, тэр ч байтугай тайван биш аюултай ч байж болно гэж үзжээ. Санал асуултын үр дүнг ерөнхий захирал Ду Янь задлан шинжлэхдээ ашиг хонжоотой ажиллах үзэл санаа хятад хүмүүсийн сэтгэл санааг эзэмдэж эхэллээ гэж тэмдэглээд, үлэмжийн их эрч хүч гарган, аж амьдралынх нь ердийн байдлыг алдагдуулавч “Хөлс их өгдөг, шагнал урамшуулал сайтай ажлыг тэд эрж хайж байна. Амжилтын төлөө ингэж мэрийн тэмцэх нь шинэчлэлийг хэрэгжүүлэх эрүүл саруул, сэтгэл зүйн нааштай нөхцөл боломж юм” гэжээ. Амьдралд хамгийн гол нь юуг гэж үзэх вэ? Асуултад санал өгсөн 55-аас дээш насны хүмүүсийн 37,1 хувь нь тогтвортой тайван амьдрал гэж хариулжээ, 35-аас доош насны 12,1 хувь бас ийм хариулт өгсөн байна. Санал асуултад оролцсон залуусын 22,7 хувь нь гэр бүлийн аз жаргал хүсч байна, 21 хувь нь өөрийгөө харуулж чадахуйц ажил алба олох хүсэлтэй, 16,1 хувь нь хүндтэй хүн байх, 11,2 хувь нь мөнгөнд дуртай гэсэн хариулт өгчээ. Хотод суудаг хүмүүст гэр бүлийн аз жаргал хамгаас чухалд тооцогдож, өөрийгөө харуулах, хүндтэй байх, мөнгө олох хүсэл дараалан орж байна. Үүнийг Ду Янь амьдралд бодитой хандсан үзүүлэлт гэж тооцжээ. Хэв маяг нь хуучирчихсан ч сайн ажилладаг цагаа та ашиглах уу, эсвэл түүнийг орчин үеийн шинэ загвараар солих уу гэсэн өөр нэг асуулт байлаа. Арваадхан жилийн өмнө бугуйн цаг Хятадад эдэлгээний ховор нандин зүйл болжээ. Санал асуултад оролцогчдын 55,2 хувь хуучин цагтайгаа байна. 44,8 нь шинийг худалдаж авна гэж хариулжээ. Тэдгээрийн дотроос 18-30 насны бүлэгт хамаарагчдын 52,9 хувь хуучныгаа солино, дунд насныхны 41,3 хувь хуучин цагаасаа хасах хүсэлтэй, ахмадуудын 21,9 хувь нь шинэ цагтай болох хүсэлтэй байв. Энэ бол хотын хүн амын олонх өөрсдийн зарлага, хэрэгцээнд нэлээд бодитой хандаж буйн баталгаа. Залуу үеийнхэн зарлага үрэлгэнд арай болгоомжгүй ч гэсэн хайрлан хэмнэх уламжлал хэвээр байна гэж Ду Янь хэлжээ. Гэхдээ л хэрэглэгчдийн хүсэл эрмэлзлийг арван жилийн өмнөхтэй жишихэд сүрхий өөрчлөлт гарсныг тэр тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1988.03.31 №78 (16981) Жүжигчдийн тоглолт БНМАУ, БНХАУ-ын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу манай улсын урлагийн хамтлаг Хөх хотод зургаан удаа тоглоод Бээжинд ирэв. Бээжин хотын Чаоаны
1181 театрт болсон монголын урлагийн хамтлагийн анхны тоглолтыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Сайфулдин БНХАУ-ын Соёлын Яамны орлогч сайд Ли Дэю, БНМАУ-ын БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н. Чувсанчүлтэм, албаны бусад хүн үзэж сонирхов. Үнэн сонин. 1988.04.03 №81 (16984) Хятад Энэтхэгийн харилцааны тухай Бээжин. Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян энд айлчилсан байгаа Энэтхэгийн Коммунист Намын Үндэсний Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ражешвар Рао тэргүүтэй ЭКН-ын төлөөлөгчидтэй уулзах үеэр Хятад улс Энэтхэгтэй сайн хөршийн харилцаа тогтоохыг үнэн сэтгэлээсээ хүсч байна гэж мэдэгдэв. ХКН, ЭКН-ын харилцаа сэргэсэнд сэтгэл ханамжтай байгаагаа тэр илэрхийлсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлснийг үзвэл, Жао Зыян хоёр орны хилийн асуудлын тухай ярихдаа, Хятад улс энэ асуудал даруй шийдэгдэнэ гэж найдаж байна гэж тэмдэглэжээ. Гэвч энэ нь хоёр талын хүч чармайлтаас хамаарна гэж тэр хэлэв. Хоёр ард түмний түүх одоогийн байдал тэрчлэн үндэсний санаа сэтгэлийг харгалзах ёстой. Энэ асуудлыг шийдэх хүртэл Хятад улс хятад энэтхэгийн хилийг энх амгалан байхын төлөө байна. Хоёр тал эдийн засаг, худалдаа соёл бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Энэ нь хилийн асуудлыг шийдвэрлэхэд таатай нөлөөлөх болно гэж ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв. Жао Зыян намуудын хоёр этгээдийн харилцааны тухай ярихдаа, харилцан ойлгох явдал чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв. Бүх намын үзэл бодол аливаа асуудлаар адил байж болохгүй. Учир нь тэдгээр нам бүрийн нөхцөлд оршин тогтнож, асуудлыг өөр өөр үзэл бодлын үүднээс үнэлж байна. Ийм учраас намуудын хооронд санал зөрөлдөөн байж болох юм. Хамгийн гол нь улс төрийн намууд санал бодол зөрөлдөөнтэй нөхцөлд нийтлэг үзэл бодол баримтлахыг эрмэлзэж, өөрийн санал бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй байхад оршино. ХКН бусад намтай харилцахдаа чухам эдгээр зарчмыг баримталж байна гэж ХКН-ын удирдагч мэдэгдэв. Тусгаар тогтнол, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр ЭКН, ХКН-ын харилцааг сайтар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Р. Рао илэрхийллээ. Үнэн сонин. 1988.04.05 №82 (16985) Бээжин Энд хуралдаж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас бямба гаригт ХНК-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Пэ-нийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын тушаалд батлав. Ли Пэн 1928 онд төржээ. 1945 онд ХНК-д гишүүнээр элссэн бөгөөд Москвагийн эрчим хүчний дээд сургууль төгсчээ. Өнгөрсөн онд болсон ХНК-ын XIII их хурлаас түүнийг
1182 ХНК-ын Төв Хорооны гишүүнээр сонгосон юм. Жао Зыяныг ХНК-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосны дараа Ли Пэнийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. БХАТИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы бүгд хуралдаанаас бямба гаригт ХНК-ын Төв Хорооны гишүүнээр сонгосон юм. Жао Зыян, БНХАУ-ын дарга Ян Шанкунь нарыг БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар сонгов. Үнэн сонин. 1988. 04.12 №88 (16991) Шинэ төрлийн үр Хятадын эрдэм шинжилгээний ажилтнууд цацрагийн болон бусад арга хэрэглэж 23 зүйл ургамлаас 243 шинэ төрлийн үр гаргажээ. Энэ талаар Хятад улс дэлхийд дээгүүр ордог. Хятадын эрдэмтдийн гаргасан нийт төрлийн таримлын гуравны нэгийг эзэлж байна. Энд цөмийн техникийг өвчний онош тогтооход ч хэрэглэж байгаа юм. Үнэн сонин. 1988.04.14 №90 (16993) Бээжин ХКН-ын төв хорооны улсын төрийн товчооны байнгын хорооны гишүүн Яо Илинь, ХКН-ын төв хорооны улсын төрийн товчооны гишүүн Тань Цэнюнь нарыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор томилжээ. БХАТИХ-ын чуулганы энд болсон бүгд хуралдаан дээр ХНК-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн У Сюецянийг бас БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор баталжээ. Үүнээс өмнө тэр БНХАУ-ын гадаад явдлын яамны сайд байсан юм. Түүний орлогч байсан Цянь Цичэнийг БНХАУ-ын гадаад явдлын яамны сайдаар томилсныг чуулган дээр баталсан юм. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Цинь Цанвэйг БНХАУ-ын батлан хамгаалах яамны сайдаар томиллоо. Эдүгээ болтол тэр Бээжингийн цэргийн тойргийн командлагчаар ажиллаж байв. Үнэн сонин. 1988.04.14 №90 (16993) Ховордсон амьтад БНХАУ-д олон төрөл зүйл ан амьтан, шувууд нутагладаг. Хулсны баавгай, голын гахай зэрэг зарим амьтад зөвхөн Хятадад л байдаг ажээ. Тус улс эдгээр ховордсон амьтдыг өсгөхөөр дархалсан бүс нутаг байгуулж байна. Үнэн сонин. 1988.04.23 №98 (17001) Бага хурал
1183 Дөрөвдүгээр сарын 26. (Монцамэ). Үндэсний эв нэгдлийн асуудалд зориулсан Бүх хятадын анхдугаар бага хурал энэ өдөр эхлэв. Тэргүүлэгчдийн байранд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын дарга Ян Шанкунь, ХКН ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Вань Ли, нам төрийн бусад удирдагч нар байлаа. Жао Зыян цугларагчдад хандаж үг хэлэв. Үндэстний цөөнхүүд оршин суудаг районууд ардын засгийн жилүүдэд үлэмж хөгжсөнийг тэр тэмдэглээд, гэхдээ “социалист байгуулал батажсаны дараа Хятадад үндэсний асуудал аяндаа арилахгүй”. Үндэсний асуудлыг зөв шийдвэрлэх арга зам эрж сүвэгчлэх нь тус орны тогтвортой байдлыг хангахад нэн чухал ач холбогдолтой юм гэж мэдэгдэв. Одоо БНХАУ-д 56 үндэстэн оршин суугаа бөгөөд хүн амын 90 гаруй хувь нь хятад үндэстэн байна. Бүх үндэстэн нэг улсын нийтлэг хувь заяа, нийтлэг түүхтэй юм. Тиймээс улс орныг хагалан бутаргахад найдлага тавьж байгаа тэр цөөн хүмүүс нь өөрийн үндэстнүүдийн биш, харин хилийн чанад дахь хятадын эсрэг хүчний ашиг сонирхлыг төлөөлж байна. Тэдний өдөөн хатгалга бүрэн дампуурах тавилантай гэж ХКН-ын удирдагч онцлон тэмдэглэв. Жао Зыян үндэстний районуудын эдийн засгийн хөгжлийн жигд бус байдал бас удаан хугацаагаар байх болно гэж хүлээн зөвшөөрөв. Үнэн сонин. 1988.04.27 №101 (17004) Зөвтгөх учиргүй Японы улсын газрын асуудал эрхлэх газрын дарга Сэйсукэ Окуно өчигдөр Токиогийн “Ясукуни” сүмд засгийн газрын гишүүний хувьд очсоноороо Японы түрэмгий дайчны тухай түүхэн дүгнэлтийг илэрхий үгүйсгэлээ гэж Синь хуа агентлаг мэдээлэв. Окуно хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, “Япон улс дэлхийн II дайнд түрэмгийлэгч байгаагүй” бөгөөд аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор дайн хийсэн юм гэж мэдэгдсэн байна. Окуна түрэмгий дайныг ийнхүү зөвтгөх гэж оролдсон нь туйлын утга учиргүй хэрэг мөн гэж Синьхуа агентлаг тэмдэглэсэн байна. Японы засгийн газрын албаны хүмүүс “Ясукуни” сүмд очдогийг Окуно зөвтгөх гэхдээ Япон улс Хятадын удирдагчдын ам, ажлын аяыг дагадаг мэтээр мэдэгдээд үүнийг харамсалтай зүйл гэж нэрлэсэн байна.
1184 Японы түрэмгий дайныг зөв ойлгохгүйгээр хятад, японы харилцаанд зөв хандах аргагүй, Окуногийн хэлж ярьсан зүйл үүний тодорхой жишээ гэж Синьхуа агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1988.04.28 №102 (17005) Дэлхий дахинд эв санааны нэгдлийн баярыг тэмдэглэв Хятадын нийслэлийн гудамж талбайг улаан туг уриа лоозонгоор чимэглэсэн байлаа. Бээжингийн төв талбай- Тянь аньмэнь, ард олны уламжлалт зугаалга болдог нийслэлийн цэцэрлэгүүдэд хүн олонтой байлаа. Олон улсын эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан хийсэн үйлдвэрийн сайчуудыг алдаршуулах хурал дээр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Яо Илинь үг хэлэхдээ, хятадын хөдөлмөрчдийн амжилт нь тус оронд хэрэгжүүлж байгаа эдийн засгийн шинэтгэл, гадаад ертөнцтэй хэлхээ холбоогоо өргөжүүлэх бодлого, хятадын өвөрмөц онцлог бүхий социализм байгуулах талаар тавьж байгаа хүч чармайлттай салшгүй холбоотой юм гэж цохон тэмдэглэв. Үнэн сонин. 1988.05.03 №106 (17009) Хятадын жүжигчдийн тоглолт Монгол, Хятадын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чинхай мужийн урлагийн хамтлаг БНМАУ-д айлчлан тоглож байна. Хамтлагийн бүрэлдэхүүнд төв Синин хотын “Хөх нуур” чуулгын жүжигчид, Бээжин хотын хөгжмийн чуулгын гоцлол хөгжимчин, Хятад улсын болон төмөр замын байгууллагын циркийн жүжигчид оролцжээ. Хятадын жүжигчид Улаанбаатар хотноо МҮЭ-ийн соёлын төв ордон, Д. Нацагдоржийн нэрэмжит драмын улсын академик театрт концерт тоглов. Одоо тэд найрамдлын Дархан хотын “залуучууд” театрт тоглож байна. Хөх нуур чуулгын гоцлон дуулагч Гао Зяньлюнь, Мя Вэн-э нар хятад, чинхай, монгол ардын болон орчин үеийн дуунууд дуулав. Олон улсын болон бүх хятадын хөгжмийн уралдаан, тэмцээний шагналт тэргүүний хөгжимчин Бао Хуйцяогийн төгөлдөр хуур, Шэн Жуны хийл хөгжмийн тоглолтыг үзэгчид өндөр үнэлэв. Тэд хятад, монгол, дэлхийн орчин үеийн болон сонгодог хөгжмөөс тоглов. Үнэн сонин. 1988.05.11 №113 (17016) ЗСБНХУ-ын төлөөлөгчид бээжинд ЗСБНХУ-ын Сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны урилгаар бямба гаригт Бээжинд ирэв. Төлөөлөгчдийг ЗСБНХУ-ын Сэтгүүлчдийн холбооны хорооны дарга, “Правда” сонины ерөнхий эрхлэгч Виктор Афанасьев тэргүүлж байна. Зөвлөлтийн сэтгүүлчид хятадын эдийн засаг, улс төрийн бүтцийн шинэтгэлийн явцтай танилцаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн удирдагчидтай уулзаж, ЗСБНХУ
1185 дахь өөрчлөн байгуулалт, БНХАУ дахь шинэтгэлийг мэдээлэх талаар зөвлөлт хятадын хэвлэлийн хийж байгаа ажлын туршлагыг солилцоно. Тэд Далянь, Шэньян, Шанхай, Гуанчжоу хот, түүнчлэн Шэяьжэний эдийн засгийн тусгай бүсэд зочилно. Үнэн сонин. 1988.05.17 № 117 (17021) Алсаас бичигчийн туузаас Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах зөвлөлт хятадын комиссын гуравдугаар чуулганд оролцох ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Юрий Маслюков тэргүүтэй зөвлөлтийн төлөөлөгчид баасан гаригт Бээжинд хүрэлцэн ирэв. Нисэх онгоцны буудалд зөвлөлтийн төлөөлөгчдийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Тянь Зиюнь албаны бусад хүн угтлаа. Үнэн сонин. 1988.06.05 № 135 (17038) Зөвлөлт, Хятадын комиссын хуралдаан Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-текникийн талаар хамтран ажиллах зөвлөлт, хятадын комиссын гуравдугаар хуралдаан энд өчигдөр дуусав. Тус хуралдаанаар хөрш социалист хоёр орны худалдаа, эдийн засгийн болон шинжлэх ухаан техникийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн боловсронгуй болгох асуудал хэлэлцлээ. Хуралдааны дүнгийн тухай протокол, түүнчлэн зөвлөлт-хятадын хамтарсан үйлдвэрүүд байгуулах тухай, ЗСБНХУ-ын бүгд найрамдах улс, хязгаар муж болон БНХАУ-ын муж, өөртөө засах орны хооронд шууд харилцаа хөгжүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Комиссын хуралдаанд оролцсон зөвлөлтийн төлөөлөгчдийг комиссыг зөвлөлтийн хэсгийн дарга, ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, ЗСБНХУын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Юрий Маслюков, хятадын төлөөлөгчдийг комиссын хятадын хэсгийн дарга, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Тянь Зыюнь нар тэргүүллээ. Мөн өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын төрийн зөвлөлийн сайд Ли Пэн Юрий Маслюковыг хүлээн авч уулзав. Найрсаг дотно байдалд болсон уулзалт ярианы үеэр хоёр тал хоёр орны ажил хэрэгч харилцаа, солилцоог цаашид өргөжүүлэх хүч чармайлт тавих бодолтой байгаагаа нотлов. Ли Пэн Москвад болсон зөвлөлт, Америкийн дээд хэмжээний уулзалтыг өндөр үнэлээд, ЗСБНХУ, АНУ-ын стратегийн давшилтын зэвсэглэлийг 50 хувь хорогдуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Зэвсэглэлээр хөөцөлдөн явах сансар, түүнчлэн цэргийн шинэ технологийн салбарт шилжиж болзошгүй байгаад хятадын тал сэтгэл түгшиж байна. Афганистаны тухай Женевийн хэлэлцээрүүдийг бид сайшааж байгаагийн зэрэгцээ эдгээр хэлэлцээр бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж хятадын засгийн газрын тэргүүн хэлэв.
1186 ЗСБНХУ-д өрнөж байгаа өөрчлөн байгуулалт, БНХАУ-д хийж байгаа шинэтгэлийг хэлэлцэхтэй холбогдуулан Ли Цэн хэлэхдээ, Михаил Горбачевын өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ манай оронд болон дэлхий дахинд гэдэг номд сонирхол ихэд татсан хэд хэдэн чухал үндэслэл байна гэж мэдэгдэв. Юрий Маслюков ЗХУКН-ын Төв хорооноос Бүх холбоотын намын XIX бага хуралд оруулах сэдвийн тухай, Зөвлөлт Холбоот Улсад өөрчлөн байгуулах үйл явц хэрхэн өрнөж, ардчилах, ил тод байх нөхцөл байдал бэхжиж байгаа тухай ярив. Зөвлөлт хятадын харилцааны тухайд гэвэл зөвлөлтийн удирдлага энэ харилцааг бүх салбарт давшингуй хөгжүүлэх зарчимч бодлого баримталж байгаагийн зэрэгцээ ЗСБНХУ, БНХАУ-ын харилцааг үндсээр нь сайжруулах нь Ази болон дэлхий дахинд энх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нийцнэ гэдэгт итгэж байна гэж тэр хэлэв. Үнэн сонин. 1988.06.10 №139 (17042) Тамхины эсрэг үнэртэн Хятадын анагаах ухааны мэргэжилтнүүд тамхинаас гарахад зориулсан тусгай үнэртэн бий болгожээ. Төрөл бүрийн үнэртэй 36 төрлийн ургамлаас бүтсэн тэр үнэртнийг 10-20 минутын турш үнэрлэхэд тамхи татах дургүй хүрдэг байна. Ийм эмчилгээний үр дүнд зуун хүний 98 нь тамхинаас гардаг ажээ. Хэрэв эхний эмчилгээ үр дүн муутай бол дахин долоо хоног эмчлэхэд тамхи татах зуршлаас бүрэн ангижрах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үнэн сонин. 1988.06.14 №142 (17045) Өндөр охин Хятадад оршин суудаг 15 настай охин Яо Тефенг 205 сантиметр өндөр, 130 кг хүнд ажээ. Сонирхолтой нь тэр охины эцэг 160-хан сантиметр өндөр гэнэ. Яо охин эрүүл бөгөөд оюун ухааныхаа хөгжлөөр үе тэнгийнхнээсээ ч илүү байна. Үнэн сонин. 1988.06.18 №146 (17049) Уулзалт хэлэлцээ Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч, Гадаад явдлын Яамны орлогч сайд Тань Зэнцэн зөвлөлт-хятадын улс төрийн зөвлөлдөөний арван хоёр дахь үеийг дуусгаад өчигдөр Москвагаас Бээжин орохоор орохоор мордлоо. Африкийн өмнөд нутгийн байдлыг эв зүйгээр зохицуулах тухай дөрвөн этгээдийн хэлэлцээний хоёр дахь үеийг дуусгаад зургадугаар сарын 24-25нд Кайрт хийнэ гэж Луандад өчигдөр тараасан Анголын Гадаад явдлын Яамны албан мэдээнд дурджээ. Үнэн сонин. 1988.06.23 №150 (17053)
1187 Шульцийн айлчлал Дунд болон ойр тусгалтай пуужин устгах тухай гэрээнд гарын үсэг зурсан нь цөмийн цөмийн зэвсэг хураах урт замд Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улсын хийсэн чухал алхам мөн гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичэнь мэдэгдлээ. Тэр бээжинд албан ёсны айлчлал хийхээр ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж. Шульцийг хүндэтгэж барьсан зоог дээр үг хэлсэн. Олон улсын мөргөлдөөнийг эв дүйгээр зохицуулах гэсэн уриа одоо урьд урьдынхаас улам хүчтэй цуурайтаж байна гэж тэр цохон тэмдэглэлээ. Дорнод, өрнөдийн харилцаа намжмал байдлын чиглэлд урагшлан ахиж эхэллээ. Энэ бол сөргөлдөхийн оронд яриа хэлцээ хийх хандлага мөн гэж Хятадын Гадаад явдлын Яамны сайд тэмдэглэсэн байна. Хятад-америкийн харилцаан дахь нааштай ахицыг тэр тэмдэглээд, энэ харилцааны цаашдын хөгжил хоёр тал энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг, тэрчлэн хамтарсан албан мэдээний заалтуудыг хэр зэрэг хатуу чанд дагаж мөрдөхөөс шалтгаална гэж цохон авав. Ж. Шульд хэлэхдээ, дунд ойр болон тусгалтай пуужин устгах тухай гэрээний дараа зэвсэглэлд хяналт тавих асуудлаар зөвлөлт-америкийн хэд хэдэн хэлэлцээ, тухайлбал стратегийн давшилтын зэвсэглэлийг 50 хувь хорогдуулах, Европт ердийн зэвсэглэл хорогдуулах, химийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай асуудлаар хэлэлцээ хийнэ гэж тэмдэглэсэн байна. Ж. Шульц БНХАУ-д айлчлах үеэрээ ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ля Пэн, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн дарга Дэн Сяонил нартай уулзана гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Үнэн сонин. 1988.07.16 №170 (17073) Хятад БНХАУ-д гадаадын жуулчлал түргэн хөгжиж байна. Ноднин жил гадаадын 169 орны 26,9 сая жуулчин Хятадад очсон нь 1986 оныхоос 17,9 хувь илүү байв. Уламжлал ёсоор хятадын тоо бүртгэлийн мэдээ гадаадаас очдог зочдыг гурван зэрэг болгож хуваадаг юм. Үүнд: гадаад хүмүүс, гадаадын хятадууд буюу хуацио, Гонконг, Макао, Тайваний хятадууд гэж гурав хуваадаг. Гадаадад суурьшдаг хятадууд Хятадад жуучилдаг хүмүүсийн 93 хувийг эзэлж байна. Тэр нь ч аргагүй. Тэдний олонх нь гадаадад гарахаасаа өмнө сууж байсан нутагтаа очих, садан төрлийнхөнтэйгөө уулзах, эцэг өвгөдийнхөө дурсгалыг хүндэтгэх, хуучин танилуудтайгаа харилцаагаа сэргээх гэж тэнд очдог юм. Хятад биш үндэсний гадаад хүмүүс нийт жуулчдын 6,4 хувийг эзэлсэн буюу нэг сал 728 мянга байсны олонхи нь япончууд, хоёрдугаар дайнд америкчууд оров. Үнэн сонин. 1988.07.22 № 175 (17078) Нөхөрсөг уулзалт – тэмцээн
1188 БНМАУ, БНХАУ-ын мэргэн буучдын уулзалт- тэмцээн саяхан нийслэл хотын буудлагын төв клубт болов. Дөрвөн өдөр үргэлжилсэн хоёр орны спорт буудлагын тамирчдын нөхөрсөг уулзалт тэмцээнд 30 гаруй тамирчин цэц, мэргээ сорьсны дотор бага калибрийн винтовын 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд бүх хятадын 1987 оны аварга Ли Чаосян 592 онож тэргүүлэн, спортын мастер Г. Ганзориг 590 онож, 2,3 дугаар байр эзэллээ. Эмэгтэй тамирчдаас БНХАУ-ын аварга алтан медальт тамирчин Руй Цинь, 1984 оны олимпын аварга У. Сяосюань, БНМАУ-ын спортын мастер Л. Алтанцэцэг нар эхний гурван байр эзлэв. Охидоос БНХАУ-ын охидын аварга Гуо Фэнзюань, гар бууны бага калибрын зургадугаар дасгалд спортын мастер Г. Баасанцэрэн нар түрүүлэв. Хоёр орны мэргэн буучдын нөхөрсөг уулзалт тэмцээн олимпын их наадмын бэлтгэл сургуулиа нэмэгдүүлэх, туршлага солилцох сургууль боллоо. Үнэн сонин. 1988.07.23 № 176 (17079) Хүлээн авч уулзав Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч У Сюэцянь БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н. Лувсанчүлтэмийг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Үнэн сонин. 1988.08.02 № 184 (17087) Хятад Хятадын шинжлэх ухаан, аж ахуйн байгууллагуудын төлөөлөгчдийн бүх хятадын зөвлөгөөн саяхан болж дэвшилт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга зам, эдийн засгийн орчин үеийн салбаруудыг хөгжүүлэх асуудал хэлэлцлээ. Синьхуа хорооны мэдээлснээр, 1990 он гэхэд техникийн түвшингээрээ дэлхийд жишигт нийцсэн 1000 гаруй үйлдвэрийн газар байгуулахаар “бамбар” программд заасан байна. Дараагийн гурван жилийн хугацаанд эдгээр үйлдвэрийн газар шинэ материал, эрдэм ухаан шаардах бүтээгдэхүүн үйлдвэрлэн эхэлж, тэдгээрийн 30 хувийг гадаадад гаргахаар төлөвлөж байна. Бичил элекропик, холбоо, алсын холбооны хэрэгсэл, биоинженерчлэл, лаверын болон компьютерийн техник бүтээхийг эрхэмлэн үзэж байна. Одоо Хятадад шинэ технологийн район, түүний дотор Бээжингийн туршилтын бүсийг турших журмаар зохион байгуулж байгаа буюу нэлээдийг нь нэгэнт байгуулаад байна гэж БНХАУ-ын Шинжлэх ухаан текникийн хэрэг эрхэлсэн улсын хорооны дарга Сун Зянь зөвлөгөөн дээр хэлэв. Үнэн сонин. 1988.8.12 №193 (17096) Бээжинд Баруун хойд Хятадын Шэньси мужийн баруун өмнөд хэсэгт хүчтэй салхи болов. Салхи хөдөлж, аадар бороо орсны улмаас олон мянган байшин эвдэрч, 270 километр засмал зам, 16 гүүр усанд урссан байна. Мөн хөдөө аж ахуйн их хэмжээний эдлэн газар хэлмэгджээ. Үнэн сонин. 1988.8.19 №199 (17102)
1189 Бээжин Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян Хятадад айлчлахаар очсон АНУ-ын бүгд найрамдах нам, ардчилсан намын төлөөлөгчидтэй өчигдөр уулзаж ярилцав. Үнэн сонин. 1988.8.26 №205 (17108) Амжилт олсон нь Хятад эмч нар полномиелитийг мэс заслын аргаар эмчлэх талаар их амжилт оллоо. 1985 оноос өнөөг хүртэл тус оронд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүст 88 мянга гаруй мэс засал хийсний 96 хувь нь амжилттай болсон байна. Сүүлийн жилүүдэд зөвхөн Шанхайд 3000 өвчтөнд мэс засал хийсний 96 хувь нь амжилттай болжээ. Энэ аргыг дэлхий дахины эмч нар ихэд сонирхож байна. Үнэн сонин. 1988.08.27 № 206 (17109) Бээжин Хятадын зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дарга У Сюцюань, Хятад, Зөвлөлт Холбоот Улс хоёр бол хөрш зэргэлдээ орших бөгөөд тус хоёр орны ард түмэн эртний уламжлалт найрамдалтай билээ гэж “Жэньминь жибао” сонинд бичжээ. Тэр Хятад-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Зөвлөлт Холбоот Улсаар аялсан тухайгаа өгүүлэхдээ, Аугаа их Октябрийн оронд хийсэн айлчлал Хятадын төлөөлөгчдөд төрүүлсэн гэжээ. Хятадын ард түмэн аугаа их Октябрийн социалист хувьсгалд халуун баяр хүргэсэн юм. ЗСБНХУ Хятадын хувьсгалын хүнд жилүүдэд Хятадад их тусламж үзүүлсэн билээ. Зүүн хойд Хятадыг японы милитаристуудаас чөлөөлөхөд зөвлөлтийн цэрэг асар их хувь нэмэр оруулсан юм гэж тэмдэглэсэн байна. Өнөөдөр Зөвлөлт Холбоот Улс үлэмж амжилт олжээ. Зөвлөлтийн нийгэм мэдэгдэхүйц идэвхжэснийг би биеэрээ үзлээ. Өөрчлөн байгуулалтын замд тохиолдож буй бүх бэрхшээл саадыг амжилттай даван туулахыг зөвлөлтийн ард түмэнд хүсэн ерөөж байна. Хятад, ЗСБНХУ-ын ард түмний хооронд найрамдал, сайн хөршийн тогтвортой харилцаа тогтоно гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийлсэн байна. Энэ нь хоёр орны язгуур эрх ашигт нийцэж, аан болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг батжуулахад тус дөхөм болно гэж тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1988.08.28 №207 (17110) Бээжин Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны III чуулган өчигдөр энд ажлаа эхэллээ. Чуулганаар БНХАУ-ын хэд хэдэн хуулийн төсөл, түүний дотор улсын нууцыг хамгаалах тухай хуулийн төслийг авч хэлэлцэх ажээ. Үнэн сонин. 1988.08.31 №209 (17112)
1190 Үйлдвэрийн газруудыг худалдаж эхлэв Хятадын нийслэлд үйлчилгээний хүрээний алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэрийн газруудыг үнэ хаялцуулан худалдах байнгын худалдаа анх удаа нээгдэв. Энэ худалдааг Бээжин хотын Хайдянь районы ардын засгийн газар зохион байгуулжээ. Энд хэдэн өдрийн дотор арван жижиг үйлдвэрийн газар худалдсаны дотор өдөр тутмын хэрэгцээний бараа болон бэлэн хувцасны дэлгүүр, хүнсний ногооны хэд хэдэн мухлаг, хүн амын ахуйн үйлчилгээний товчоо, засварын газрууд оржээ. Тэдгээрийг голдуу хоршооллын компаниуд худалдан авсан байна. Эдгээр газарт үнийг нь төлөх хугацааг таван жилээр хойшлуулсан хөнгөлөлт эдлүүлжээ. Алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэрийн газрыг худалдах практик бол “Социолист таваарын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх цагаа олсон алхам мөн” гэж “Бэйцэин жибао” сонинд тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1988.08.31 №209 (17112) Такэситагийн айлчлал Японы ерөнхий сайд Норобу Такэсита наймдугаар сарын 25-30нд Хятадад албан ёсоор айлчлав. ХНК-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян, БНХАУын цэргийн төв зөвлөлийн дарга Дэн Сяопин, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн нартай хэлэлцээ хийж, олон улсын байдлын өргөн хүрээтэй асуудал, түүнчлэн хоёр талын харилцааны хөгжлийн байдал, хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцов. Жао Зыян Кампучийн асуудлаар Хятадын баримталж байгаа байр суурийг тайлбарлалаа. Хоёр тал солонгосын хойгийн байдлыг хэлэлцэв. Энэ нутагт түгшүүртэй байдлыг намжаах нь Ази, Номхон далайн бүс нутгийн төдийгүй нийт дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх ёстой гэж тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1988.09.01 №210 (17113) Хятад БНХАУ-ын засгийн газар сүүлийн жилүүдэд хүн амын эрүүлийг хамгаалах асуудалд онцгой анхаарч байна. Миллиард гаруй хүн амыг эмнэлгээр хангах амаргүй зорилтыг шийдвэрлэхийн тулд эмнэлэг эмчилгээний байгууллагуудыг олшруулж, эмч эмнэлгийн ажилтнуудыг олноор бэлтгэсний дүнд сүүлийн жилүүдэд 800 сая нь оршин суугаа хөдөө аж ахуйн районуудын 87,4 хувь нь эмнэлгийн газартай болжээ. Одоо Хятадад 60 мянга орчим эмнэлэг ажиллаж, нэг их эмчид 1400 хүн, 440 хүнд эмнэлгийн нэг ор ногддог. Хүн амд эмнэлгийн тусламжийг ойртуулах шинэ арга хэлбэр болсон өвчтөнийг гэрээр эмчлэх практик өргөн нэвтэрч, сая гаруй өвчтөн эмнэлгийн зардлаар гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж, хувийн эмчийн тоо өссөөр байна. Тэдний олонх нь өвчтөн хүлээн авах байр нээн ажиллуулдаг байна. Мөн хувийн 21 нэгдсэн эмнэлэг байгуулагджээ. Үнэн сонин. 1988.09.02 №211 (17114)
1191 Уулзалт хуралдаан Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны ээлжит хуралдааныг Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян өчигдөр даргалан хуралдуулж тус орны үйлдвэрийн газруудад улс төр, үзэл суртлын ажлыг төгөлдөржүүлэх тухай баримт бичгийг хэлэлцээд зарчмын хувьд сайшаажээ. Үнэн сонин. 1988.09.04 №213 (17116) 80 ангит кино БНХАУ-ын төв телевиз Хэнань, Цаянсу, Шэньси, Чжэцзян мужийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран 80 ангит баримтат кино бүтээж эхлэв. 20 ангиас бүрдэх эхний хэсэг нь хятадын эртний зургаан нийслэлийн хөгжил, цэцэглэлт, уналтын түүхийг харуулах бол дараачийн 60 анги бүхий хэсэгт хятадын ард түмний зан заншил, уламжлал соёлын онцлогийг үзүүлэх юм. Олон ангит киног 1989 онд дуусгахаар төлөвлөжээ. Үнэн сонин. 1988.09.06 №214 (17117) Байнгын хорооны хуралдаан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр энд дуусав. Синьхуа агентлагийн мэдээлснийг үзвэл тус хорооны хуралдааны явцад “Улсын нууцыг хамгаалах тухай БНХАУ-ын хууль” улсын нууцыг задруулсан гэмт хэрэгтнийг шийтгэх тухай нэмэлт заалт, Хятадын армийн офицерын бүрэлдэхүүн, цэргийн жинхэнэ алба хаах тухай заалт, хууль тогтоомжийн бусад хэд хэдэн баримт бичгийг тодорхой хэлэлцэж баталжээ. Бас тус хуралдаанаар үнэ, цалингийн шинэтгэлийн асуудлын тухай тэрчлэн Хятадад нийгмийн хэв журам хангах салбарын байдал зорилтын тухай илтгэлүүдийг сонсож хэлэлцсэн байна. Үнэн сонин. 1988.09.07 №215 (17118) Итгэмжлэх жуух бичгээ барив БНМАУ-аас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б. Очир БНХАУ-ын орлогч Ван Жэньд энэ сарын 8нд итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа БНХАУ-ын орлогч дарга Ван Жэнь, элчин сайд Б. Очир нар найрсгаар танилцав. Үнэн сонин. 1988.09.09 №217 (17120) Олимпын сониноос Хөл бөмбөгийн урьдчилсан тэмцээнд “А” группт тоглож байгаа ХБНГУ-ын баг БНХАУ багийг 3:0 –оор хожиж швед, тунисийн баг 2:2 харьцаатай тэнцэж, “Б” групийн италийн баг гватемалын багийг 5:2 оор хожиж, замби, ирак хоёр 2:2 оор хайнцсан байна.
1192 Үнэн сонин. 1988.09.20 №226 (17129) Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн Красноярсяаас цуурайтсан ЗСБНХУ, Хятадын харилцааг бүрэн хэвийн болгох тухай саналыг хэрхэн үзэж байна гэсэн Ассошнэйтэд Прэсс агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа бид зөвлөлт холбоот улстай харилцаагаа хэвийн болгохыг их хүсч байна гэж мэдэгдэв. Манай харилцааг хэвийн хэмжээнд хүртэл сэргээх нь бидний зорилт мөн. Ингэх нь БНХАУ, ЗСБНХУ-ын хувьд, түүнчлэн даян дэлхийн энх тайвны үйл хэрэгт ч таатай байх болно гэж ерөнхий сайд хэлэв. Үнэн сонин. 1988.09.21 №227 (17130) Хятад Хятадад аж үйлдвэрийн газруудад хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилт арга нэвтрүүлж байгаагийн үрээр тэдгээрт ажиллагсдын тоо цөөрч байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар үйлдвэр аж ахуйн газрын ажилчид албан хаагчдын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 890 мянгаар цөөрчээ. Тиймээс ийм илүүдэл ажиллах хүчийг богино хугацаанд ажлын байраар хангах чухал шаардлагатай болов. Тус улсад 400 мянган үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Эдгээр үйлдвэрийн газарт хятадын үйлдвэрийн бүх ашгийн тал хувьтай тэнцэх хэмжээний буюу 40 миллиард юанийн тэтгэмж улсаас олголоо. БНХАУ-ын засгийн газар цаашид их хэмжээний алдагдал бүхий үйлдвэрүүдэд тэтгэмж үзүүлэхээс татгалзах бодлого баримталж байна. Ойрын 2 жилд урьдчилсан тооцоогоор ийм 300 мянган үйлдвэрийг хаахаар төлөвлөжээ. Үнэн сонин. 1988.09.23 №229 (17132) Дайллага хийлээ БНХАУ байгуулагдсаны 39 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Зюйцин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны сайд Ш. Гунгаадорж, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Л. Ринчин, гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Д. Ёндон, Байгаль орчныг хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, монгол хятадын нийгэмлэгийн дарга Б. Мягмаржав, албаны бусад хүн оролцов. Найрамдлын цуглаан БНХАУ байгуулагдсаны 39 жилийн ойд зориулсан найрамдлын цуглаан Дархан хотод болов. Найрамдлын цуглаан дээр БНХАУ-аас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Зюйцин, монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Н. Ишжамц нар үг хэлэв. Цуглааны дараа БНХАУ-ын уран сайхны кино үзүүллээ. Кино өдрүүд
1193 Манай хоёр орны соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын кино өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. БНХАУ байгуулагдсаны 39 жилийн ойг тохиолдуулан өчигдөр нийслэлийн “Ялалт” кино театрт уг кино өдрүүдийн нээлт болж, уран сайхны “Шен Са ба түүний сүйт хүн” гэдэг кино үзүүллээ. БНХАУ-ын уран сайхны “Улаан хувцастай охин”, “Дахин төрсөн гайхамшиг” мөн “хятадын шаазан ваар” баримтат киног нийслэлийн хөдөлмөрчид үзэх юм. Үнэн сонин. 1988.09.30 №235 (17138) Концерт тоглов БНХАУ байгуулагдсаны 39 жилийн ойг тохиолдуулан Хятадын орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс хөгжим бүжгийн дунд сургуулийн багш сурагчдад тоглож сонирхуулав. Хөгжим бүжгийн дунд сургууль дээр тоглосон хөгжмийн концертыг БНМАУ-ын байгаль орчныг хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, монгол хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Б. Магсаржав, соёлын яамны орлогч сайд Д. Нарантуяа, албаны бусад хүн, БНМАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Зюйцин, Хятадын Элчин сайдын Яамны ажилтнууд гэр бүлийн хамт үзэж сонирхов. Үнэн сонин. 1988.10.02 №237 (17140) Баяр ёслолын тухай БНХАУ-ын үндэсний энэ удаагийн баярын уриалга хямгадах, хэмнэх гэсэн үгс боллоо гэж нийслэлийн сонинд бичжээ. Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн газрын орлогч захирал Го Сиомэйн хэлснийг үзвэл, Бээжинг чимэглэхэд өнгөрсөн оныхоос 30 хувь бага цэцэг хэрэглэжээ. Энэ шийдвэр нь нийгмийн зарим зардлын хязгаарлах арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг юм. Цэцгийн баяр тохиох нь том хэмжээний жагсаал болон олныг хамарсан арга хэмжээнээс эдийн засгийн талаар хэмнэлттэй гэж тэр тэмдэглэв. Баярыг хэт сүртэй, илүү хөрөнгө гарган тэмдэглэхээс татгалзах эрмэлзлийн дагуу Бээжинд их дуу чимээтэй галын наадам хийхийг мөн хоригложээ. Жил бүр зохиодог галын наадам түймэр гарч сөнөөгч албаныхан сэтгэлийг түгшүүлж байгаа ажээ. Одоо лазерын тусгай төхөөрөмж тавьж БНХАУ-ын нийслэлийн үдшийн тэнгэрт өнгө өнгийн гэрэл цацруулах болжээ. Үнэн сонин. 1988.10.04 №238 (17141) ЗСБНХУ, БНХАУ-д айлчлах тухайд Нью-Йоркт ЗСБНХУ, БНХАУ-ын гадаад явдлын яамны сайд нарын уулзалт дээр БНХАУ-ын гадаад явдлын яамны сайд Цянь Цичэнь энэ оны сүүлчээр Зөвлөлт Холбоот Улсад айлчлахаар тохиролцсоныг түрүүнд мэдээлсэн билээ. Айлчлалын үеэр зөвлөлт хятадын харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар уулзалт яриаг үргэлжлүүлнэ. Гадаад явдлын яамны сайд нар санал бодлоо солилцох нь зөвлөлт хятадын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд хувь нэмэр оруулах нь эргэлзээгүй юм. Сайд нарын хэлэлцээний үеэр олон улсын болон бүс нутгийн нийт цогцолбор асуудал тухайлбал
1194 кампучийн байдлыг зохицуулах асуудал, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хэлэлцэнэ. Үнэн сонин. 1988.10.05 №239 (17142) Бээжин Гадаадтай найрамдах хятадын ардын нийгэмлэг, хятад зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг урилгаар гадаадтай найрамдал, соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэгүүдийн холбоо, зөвлөлт, хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид бээжинд ирэв. Төлөөлөгчдийг Гадаадтай найрамдал, соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэгүүдийн холбооны тэргүүлэгчдийн дарга ЗСБНХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова тэргүүлж байна. Зөвлөлтийн төлөөлөгчид Хятад, зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн удирдлага, идэвхтнүүдтэй уулзах үеэр тус хоёр орны олон нийтийн байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудал хэлэлцэнэ. Зөвлөлтийн төлөөлөгчид Бээжингээс гадна Скань Шанхай хотоор орно. Үнэн сонин. 1988.10.09 № 243 (17146) Хятад БНХАУ-ын хөдөө аж ахуйн районуудад бага хүч чадалтай усан цахилгаан станц барих ажил эрчимтэй өрнөж байна. Тэдгээрийн нэг бүрийн хүч чадал 25 мянган киловаттаас багагүй юм. Өнгөрсөн оны сүүлчээр Хятадад 263 мянга гаруй ийм усан цахилгаан станц ажиллаж, жилд нийт 29 миллиард киловатт- цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байв. Гэлээ ч хөдөө аж ахуйн районуудад жил бүр ойролцоогоор 70 миллиард киловатт- цаг цахилгаан дутаж байна. Энэ нь тус улсын аж үйлдвэрийн хөгжил бүхэлдээ эрчим хүчний хүэд үйлдвэрийн хөгжлөөс түрүүлж байгаатай холбоотой. Тиймээс усны нөөц ашиглан багавтар усан цахилгаан станц олныг барих нь алсын районуудыг цахилгаан эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Үнэн сонин. 1988.10.14 №247 (17150) Шарсан шоргоолж Эртний хятадын уламжлалт жороор хоол хийдэг нэгэн зоогийн газар Бээжинд нээгдэв. Жишээ нь тэнд гүнждийн үрээр амталсан шоргоолжны хуурга идэж болно. Ийм хоол эрдэмтдийн үзэж байгаагаар, идээт үетэс /артрит/ өвчнөөс сэргийлдэг аж. Гэвч бусад орны хүмүүст ийм хоол хүртэх нь бараг үгүй аж. Учир нь уг хоолонд хэрэглэдэг шоргоолж зөвхөн Хятадын зүүн хойд нутагт л байдаг гэнэ. Үнэн сонин. 1988.10.20 №252 (17155) Ер бусын бэлдмэл
1195 Хятадын “Чайна дейли” сонинд мэргэжилтнүүдийн гаргаж авсан нэгэн бэлдмэлийн тухай бичжээ. Тэр бэлдмэлийг хурхирдаг хүн шөнө нойрсохынхоо өмнө хамартаа хоёр дусаагаад л хурхирахаа больдог гэнэ. Түүний үр дүн 90 хувь байна. Одоо тэр бэлдмэлийг бөөнөөр нь үйлдвэрлэхээр зэхэж байгаа ажээ. Гадаадын олон пүүс түүнийг худалдан авахаар гэрээлж байна. Үнэн сонин. 1988.11.01 №262 (17165) Бээжин БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Цянь Цичень Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэсэгт төлөөлөгчидтэй өчигдөр энд уулзахдаа, хятад зөвлөлтийн харилцаа шинэ маягийн харилцаа байх ёстой, ингэвэл дэлхий дээрх намжмал байдлын одоогийн хандлагад нийцнэ гэж мэдэгдэв. Сайд арван хоёрдугаар сарын эхээр ЗСБНХУ-д айлчилж, Э.А. Шевардназетай уулзана гэж мэдээлээд Хятад улс ЗСБНХУ-ын хөршийн хувьд ЗХУ-тай энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэх болно гэж онцлон тэмдэглэв. Хятад- зөвлөлтийн харилцаа хэвийн болох нь хятад-японы харилцаанд нөлөөлөхгүй юү гэсэн асуултад Цянь Цичень хариулахдаа өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Хятад-зөвлөлтийн харилцаа сайжрах нь БНХАУ-аас бусад улстай тогтоосон харилцаанд нөлөөлөхгүй гэж онцлон тэмдэглэв. Үнэн сонин. 1988.11.02 №263 (17166) Хүний үснээс нарийн Хятадын урчуудын торгон дээр хатгамаллах урлаг дэлхий дахинд алдартай. Энэ урлаг одооноос дөрвөн мянга хоёр зуун жилийн тэртээ үүсчээ. Бяцхан зураг хатгамаллаж бүтээхэд хэдэн сарын ажил ордог. Тэгэхдээ хүний үснээс ч нарийхан зүүгээр урладаг. Үнэн сонин. 1988.11.05 №266 (17169) Хамтарч ажиллана Хятад улс Өмнөд солонгос улстай худалдаа эдийн засгийн харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэн тэндхийн үйлдвэр худалдааны эздийг БНХАУ-ын нутагт хамтарсан үйлдвэр байгуулахад оролцохыг урья гэж хятадын засгийн газрын албан ёсны төлөөлөгч энд мэдэгдлээ гэж Синьхуа агентлаг уламжлав. Хятадын явуулж буй бодлогын дагуу Өмнөд Солонгосын үйлдвэр, худалдааны эзэд гадаадын бусад үйлдвэрийн эздийн адил тэгш эрх эдэлнэ гэж БНХАУ –ын Гадаад эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны Яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Чу Баотай хэлэв. Чу Баотай хятад японы үйлдвэр худалдааны эздийг том бүлгийн өмнө үг хэлэхдээ, Хятад улс засаг төрийн үйл ажиллагааг үйлдвэр, худалдааны ажил үйлсээс салгаж үзэж байна гэж тэмдэглэлээ.
1196 Одоо хятад, өмнөд солонгосын засгийн газрын хооронд албан ёсны харилцаа тогтоогоогүй байгаа юм. Үнэн сонин. 1988.11.09 №269 (17172) Бээжин Юньнань мужийн баруун өмнөд нутагт Рихтерийн хэмжүүрээр 7,6 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Зарим мэдээгээр 800-гаад хүн амь үрэгдэж, олон хүн шархдаж, орон сууцны байшин, захиргааны барилга, үйлдвэрийн газрууд эвдэрчээ. Үнэн сонин. 1988.11.10 №270 (17173) Хятад Гадаадын хөрөнгөөр үйлдвэр байгуулах нь хятадад явуулж байгаа гадаад ертөнцтэй холбоогоо өргөтгөх бодлогын онцлог шинжийн нэг юм. Иймэрхүү үйлдвэр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаад зогсохгүй, үндэсний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд тус болж байна. Эдгээр үйлдвэр нь орчин үеийн тоног төхөөрөмж өндөр мэргэжилтэй боловсон хүчин, удирдах туршлага сайтай мэргэжилтнээр хангагдсанаараа чухал ач холбогдолтой гэж хятадад үзэж байна. Гадаадын хөрөнгөд тулгуурласан үйлдвэрийг гол төлөв далайн эргийн хотууд эдийн засгийн тусгай бүсэд байгуулж байна. Тэдгээр нь ардын аж ахуйн үйл ажиллагааны нэлээд өргөн хүрээг хамарч байна. Ийм үйлдвэр хөнгөн, нэхмэл, төмөрлөг, түлш, эрчим хүчний аж үйлдвэр, жуучлал, тээвэр зэрэг салбарын хүрээнд ажиллаж байна. Хятадад 1986 онд ийм үйлдвэр 16 байсан бол өнгөрсөн онд 40-д хүрч, энэ оны эхний хагас гэхэд 70 гаруй болсон байна. Үнэн сонин.1988.11.11 №271 (17174) Шинэтгэлийг хялбарчилж болохгүй Эдийн засгийн байдал, эдийн засгийн журам дэглэмийг сайжруулахад чиглэсэн чиг шугам улс ардын аж ахуйн өмнө тулшарч байгаа нарийн төвөгтэй асуудлын шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх үү? Гэсэн асуулт одоо хятадын сонинд их гарах болов. Хятадын хүн амын янз бүрийн давхаргын төлөөлөгчид ийм асуулт тавьж байна. Хятадын Коммунист Намын 13 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны гуравдугаар бүгд хурлаас дэвшүүлсэн энэхүү чиг шугам үнэ, цалин хөлсөнд хийх шинэтгэлийн хурдыг сааруулах, мөнгөний ханш улам буурч, хүнсний бүтээгдэхүүн хэрэглээний гол барааны үнэ түргэн нэмэгдэж байгааг хазаарлан зогсоохоор заасан билээ. Энэ бол нарийн төвөгтэй асуудал болохыг хятадын хэвлэлд гарч байгаа нийтлэл гэрчилж байна. Жишээлбэл ХНК-ын төв хорооны хэвлэл “Жэньминь Жибао” сонины өчигдрийн дугаарын тэргүүн өгүүлэлд хурлыг чиг шугамыг орон нутгийн зарим удирдагчид ойлгохгүй байна. Тэд чиг шугамыг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авахын хүсэхгүй байна гэж тэмдэглэжээ. Тавьсан зорилт дэндүү төвөгтэй бөгөөд шийдвэрлэхэд бэрх байна гэж зарим район үзэж байна. Зарим нэг нь ажлыг оромдож хэлбэрдэхийг эрмэлзэж байна. Түүгээр ч барахгүй одоогийн эдийн
1197 засгийн бодлогын шаардлагын дагуу хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг ширүүн дайрч давшилж байна гэж тэргүүн өгүүлэлд бичжээ. ХКН-ын төв хороо, БНХАУ-ын төрийн зөвлөлийн заавар арга хэмжээг биелүүлэхэд саад бологч хүмүүст хатуу арга хэмжээ авахыг тус сонин шаарджээ. Шинэтгэлийг бэрхшээл тохиолдохгүй хялбархан болох үйл явц гэж үзэж болох үйл явц гэж үзэж болохгүй. Ингэж үзвэл түүнийг хялбарчилсан хэрэг болно. Шинэтгэл бол нарийн төвөгтэй үйл явц юм гэж “Зинцэн Цанькао” сонинд бичжээ. Үнэн сонин. 1988.11.12 №272 (17175) Соёл Хятадын жүжгийн нэрт зохиолч Цао Юй өчигдөр бүх хятадын урлаг, утга зохиолын ажилтнуудын холбооны шинэ даргаар сонгогдлоо. Үнэн сонин. 1988.11.16 №275 (17178) Санал солилцоо ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Тань Зиюань БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч. Сүрэнт энэ сарын 17 нд Бээжин хотноо хүлээн авч уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Е. Очир байлцав. Үнэн сонин. 1988.11.19 №278 (17181) БНХАУ-д айлчлав БНХАУ-ын гадаад явдлын яамны урилгаар БНМАУ-ын гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд Д. Ёндон тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 11 сарын 24-30нд БНХАУд айлчлав. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч У Сюэцянь, БНХАУ-ын гадаад явдлын яамны сайд Цичень нар нөхөр Д.Ёндон тэргүүтэй төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзан найрсгаар ярилцав. Төлөөлөгчид БНХАУ-д айлчлах хугацаандаа Өвөр монголын өөртөө засах оронд зочлов. ӨМӨЗО-ны дарга Бөхөө, ӨМӨЗО-ны ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Батбагана нар төлөөлөгчдийг хүлээн авч орон нутгийн байдалтай танилцуулав. Нөхөр Д. Ёндон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлах хугацаандаа аж үйлдвэр, соёлын газруудтай танилцав. Үнэн сонин. 1988.12.1 №288 (17191) Азид хамгийн өндөр
1198 Бээжинд 380 метр өндөр телевизийн цамхаг барьж байгаа нь Ази тивд хамгийн өндөртөө орох ажээ. Цамхгийн 300 метрийн өндөрт алсыг харах байр байгуулна. Түүнээс доод давхруудад цаг уурын алба, концерт, үзэсгэлэнгийн танхимууд, кинотеатр байгуулахаар төлөвлөж байна. Үнэн сонин. 1988.12.1 №288 (17191) Хөгшин хүүхэд Шанхайд хятадын эмч нар ховор тохиолдлыг бүртгэв. Эв эрүүл эцэг эхээс төрсөн хүүд цагаас өмнө өтлөх бүх шинж тэмдэг илэрчээ. Дөнгөж ой хүрээд духанд нь үрчлээ үүсэж үе, шүд нь унаж эхэлжээ. Тэр зургаан настайдаа 70 см өндөр, 5 кг жинтэй байжээ. Энэ бол дэлхийн эмнэлгийн практикт гарсан хоёр дахь тохиолдол гэнэ. Үнэн сонин. 1988.12.10 №296 (17199) Бээжин ЗХУКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М. С. Горбачевын НҮБ-ын ерөнхий ассаамблейн чуулган дээр үг хэлэхдээ дэвшүүлсэн ЗСБНХУ-ын энх тайванч шинэ санаачилгуудад Хятад улс баяр хүргэж байна. Энэ тухай БНХАУ-ын гадаад явдлын яамны төлөөлөгч мэдэгдэв. Зөвлөлтийн удирдагч 12 сарын 7-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ, Дорнод Европоос зөвлөлтийн цэргийн заримыг, монголд байгаа цэргийнхээ ихэнх хэсгийг гаргана гэж мэдэгдлээ. Энэ бол үйл явдлын нааштай өрнөлт бөгөөд бид түүнд баяр хүргэж байна гэж БНХАУ-ын гадаад явдлын яамны төлөөлөгч онцлон тэмдэглэв. Үнэн сонин. 1988.12.11 №297 (17200) Айлчлалын тухайд Энэтхэгийн ерөнхий сайд Ражив Гандийн БНХАУ-д хийх айлчлалыг хятад энэтхэгийн харилцаанд том үйл явц болно гэж үнэлжээ. Дэлхий дээр түгшүүртэй байдал намжиж байгаа нөхцөлд энэтхэгийн удирдагч Хятадад айлчлах гэж байна. Энэ нь хятадэнэтхэгийн харилцааг сайжруулах таатай нөхцөл бүрэлдүүлж байна. Тус хоёр улс нийгэм эдийн засгийн байгууллын хувьд ялгаатай хэдий ч нийгмийн амьдралын янз бүрийн салбарт хамтын ажиллагаа төвхнүүлэн хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоотой юм гэж тус сэтгүүлд онцлон тэмдэглэжээ. Түүхээс уламжлагдан үлдсэн хилийн маргаан харилцааны гол зүйл болж байна. Хятад улс Ази тивийн энх тайван хятад-энэтхэгийн ард түмний найрамдлыг хангах эрх ашгийн үүднээс хилийн асуудлыг зохицуулахад ямагт нааштай хандаж ирсэн юм. Үнэн сонин. 1988.12.14 №299 (17202)
1199 Хамгийн тархмал Хятадад Жан гэдэг овог хамгийн тархмал байдаг бөгөөд зөвхөн Жан овогтой хүмүүсээр нэг улс байгуулах юм бол дэлхийд нэлээд дээгүүрт орох нэг зуун сая хүн амтай улс болох ажээ. Үнэн сонин. 1988.12.15 №300 (17203) Харилцаагаа хөгжүүлсээр Одоо ХКН янз бүрийн орны улс төрийн 250 гаруй намтай харилцаа тогтоон хөгжүүлж байна гэж ХКН-ын төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн төлөөлөгч Синьхуа хорооны сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдлээ. ХКН-ын янз бүрийн үзэл суртал баримталдаг улс төрийн намуудтай хэлхээ холбоотой байна. ХКН 4 үндсэн зарчим тухайлбал тусгаар тогтнол, биеэ даасан байдал, бүрэн эрх тэгш байх, бие биеэ хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох зарчмыг үндэс болгон бүх намтай найрамдал, хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж хүсч байна гэж цохон тэмдэглэлээ. Ямарваа намтай түүний дотоод эрх баригч коммунист харилцаа тогтоон хөгжүүлэх нь бие даасан зарчимтай зөрчилдөх ёсгүй. Гадаад харилцааны хүрээнд ХКН-ын төв хорооны хэлтсийн бүх ажил юуны өмнө шинэтгэлийн төлөвлөгөө, улс төр, эдийн засгийн шинэтгэл хийх, гадаад ертөнцтэй харилцаагаа өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд тулгуурлаж байна гэж ХКНын төлөөлөгч заан тэмдэглэв. Үнэн сонин. 1988.12.16 №301 (17204) Бээжин манай сурвалжлагчийн дуранд Аливаа улс орны хөгжлийн түвшин нийслэлээсээ харагддаг. БНХАУ дахь өөрчлөн байгуулалтын явцад Бээжин хот өнгө төрхөө өөрчлөн шинэчилж хаяа тэлэн өргөжсөөр байна. Энд цогцолбороор барьсан барьж байгаа үйлдвэр, шинжлэх ухаан, соёл, урлаг, биеийн тамирын, үндэснийхээ онцлог шинжийг хадгалсан нь сүр жавхааг улам чимэглэж байна. Үнэн сонин. 1988.12.20 №304 (17207) Хятад, Энэтхэгийн хэлэлцээ Энэтхэгийн ерөнхий сайд Ражив Ганди албан ёсоор айлчлахаар өчигдөр Бээжинд хүрэлцэн ирэв. Энэтхэгийн эрхэм зочны айлчлалыг энд хоёр талын харилцааны түүхийн нэн чухал үйл явдал гэж үзэж байна. Мөн энэ өдөр хятадын нийслэлд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэн, Энэтхэгийн ерөнхий сайд Ражив Ганди нарын хэлэлцээ эхэллээ. Өчигдрийн уулзалтаар хоёр тал хятад, энэтхэгийн харилцааны хэд хэдэн асуудал, харилцан сонирхож байгаа олон улсын байдлын асуудлаар санал бодлоо солилцов. БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд хятад- энэтхэгийн хилийн асуудлаар ярихдаа хоёр орны харилцан ойлгох, зөвшилцөх, зарчмын үндэс дээр асуудлыг шийдвэрлэж