1100 засгийн газар л хэлэлцэж шийдэх ёстой билээ. Энэ бол угаасаа зөвлөлт, хятадын зөвлөлдөх уулзалтын хэлэлцэх асуудал биш гэдэг нь хэн бүхэнд мэдээж зүйл юм. Зөвлөлтийн цэргийн ангиуд манай орны энх тайван амьдралыг хангаж, тус улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тусалж байгаа болохоос биш, Хятад улсад ямар ч аюул занал учруулаагүй байгааг бид мэдэж байна. Энэ тухай манай засгийн газрын гуравдугаар сарын хоёрын мэдэгдэлд <<зөвлөлтийн цэргийн ангиуд Монголын нутагт байрлаж байгаагаас хятадын аюулгүй байдалд занал учирч байгаа мэтээр мэтгэх нь ямар ч ул үндэсгүй юм>> гэж заан тэмдэглэсэн билээ. Монгол, хятадын харилцааны тухайд гэвэл, Бүгд Найрамдах Монгол Ард Улс зарчимт, тууштай энх тайванч бодлогоо баримтлан БНМАУ, БНХАУ-ын хооронд сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, хүч үл хэрэглэх, нэг нэгнийхээ дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр сэргээн хөгжүүлэхийн төлөө байна. Гэхдээ энэ хэвийн харилцааг сэргээхэд манай талаас биш БНХАУ-ын тал хэрхэн хандахаас, хятадын эрх баригчид олон улсын хэмжээнд ямар бодлого баримталж байгаагаас л шалтгаалах юм. Үнэн сонин.1984.03.15. №64 (15713) Эрүүл саруул ухаанаар БНХАУ-ын удирдагчдад хандаж манай засгийн газраас саяхан гаргасан мэдэгдлийг зохиолч би монголын ард түмний хүсэл эрмэлзэл, санаа бодлын жинхэнэ илэрхийлэл гэж үзэж, үзэг нэгт нөхдийнхөө нэгэн адил халуунаар дэмжиж байна. Дайн дажин үзэлгүй энх тайван аж төрөхийг туйлын зорилго болгодог монголын ард түмэн зөвлөлт, хятадын тусгай төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтыг нааштай үр дүнд хүрч, хөрш хоёр гүрний харилцааг хэвийн болгоход дорвитой тус нэмэр болоосой гэж хүсэж байна. ЗХУ-ын гадаад бодлогын чиг шугам, тодорхой баримтлал ийм үр дүнд хүрэх бодит боломж бүрдүүлж байгаа билээ. ЗХУ, ямар нэг гурав дахь улсыг хохироох замаар хэлэлцээ хийхгүй нь мэдээж юм. Хятадын удирдагчид, социалист монголын эрх ашигт харшилсан асуудал байнга тавьж тусгаар тогтносон бүрэн эрхт улсын маань дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа билээ. Зөвлөлтийн цэргийн ангиуд Монголд түр байрлаж байгаа нь аливаа уулзалт хэлэлцээг мухардуулах шалтаг болох ёсгүй. Зөвлөлтийн цэргийн ангиуд манай засгийн газрын хүсэлтээр монголд түр байж байгаа билээ. Ийм учраас энэ асуудал өөр ямар нэг оронд холбогдолгүй, зөвхөн хэлэлцээ хийгч БНМАУ, ЗСБНХУ-ын дотоод хэрэг юм. Бид тэр улсынхаа дотоод хэрэгт оролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Манай оронд түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиуд хэзээ ч хэнийг ч заналхийлсэн удаа байхгүй. Харин ах дүү орныхоо өмнө хүлээсэн ариун үүрэгтээ ямагт үнэнч байж, тус орны аюулгүй байдлыг өмгөөлөн хамгаалдгийг түүх бэлхнээ гэрчилнэ. Өнөөгийн амьдрал ч батална. Лениний нам, зөвлөлтийн ард түмнээс бидэнд үзүүлж байгаа тал бүрийн тусламж нь манай орны тусгаар тогтнол, эрх жаргалант амьдрал хөгжил дэвшлийн найдвартай баталгаа болсоор ирсэн, болсоор ч байна. Зөвлөлтийн цэргийн ангиуд
1101 Монголд түр байрлаж байгаагийн үнэн учир шалтгааныг зориуд гуйвуулахын оронд эрүүл саруул ухаанаар хандаж, уулзалтыг ахицтай болгохын төлөө чармайлт тавивал хөрш орнуудын аль алины нь эрх ашигт нийцэхсэн билээ. БНМАУ-ын Засгийн газрын зарчимт шударга мэдэгдлийг монголын ард түмэн төдийгүй, бүх шударга хүн төрөлхтөн дэмжиж байгаад бид баяртай байна. Үнэн сонин. 1984.03.20. №68 (15717). Цэцэг өргөв Монголын ардын армийн 63 жилийн ойг тохиолдуулан милитаризмын эсрэг дайнд амь үрэгдсэн зөвлөлт, монголын армийн дайчдын хөшөөнд БНХАУ-ын Хэбэй мужийн Жанбэй үөздийн дарга цэцэг өргөсөн тухай Синьхуа хороо мэдээлэв. БНХАУ дахь БНМАУ-ын Элчин сайдын Яам дээрх ойг тохиолдуулан зөвлөлт, монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөх хүсэлт тавихад <<нутаг нь хаалттай бүс >> хэмээн хятадын тал урьдын адил зөвшөөрсөнгүй. Үнэн сонин. 1984.03.20. №68 (15717) Хятадын тавьж байгаа шаардлагын тухайд ЗСБНХУ, БНХАУ-ын харилцааг хэвийн болгоход тус хоёр орны Гадаад явдлын Яамны орлогч сайд нарын хэмжээнд хийж байгаа улс төрийн зөвлөлдөөн чухал ач холбогдолтой юм. Энэ гуравдугаар сарын 12-т Москва хотноо эхэлсэн зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөөн нь империалист харгис хүч, юуны өмнө Рейганы засаг захиргаанаас явуулж байгаа нэн аюултай дайнч бодлогын уршгаар олон улсын байдал эрс хурцадсан үед болж байна. Ийм нөхцөлд зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөөн нь хөрш хоёр их гүрэн ЗСБНХУ, БНХАУ-ын харилцааг хэвийн болгоход сайн нөлөө үзүүлж, Ази, дэлхий дахины улс түмний энх тайван, аюулгүй байдлын үйлсэд тус дөхөм үзүүлээсэй гэж бүх дэвшилт хүн төрөлхтөн дэлхийн социализмын орнуудын ард түмэн, түүний дотор монголын ард түмэн хүсэж байна. Зөвлөлт Холбоот Улс зарчмын хэдэн асуудлаар Хятадтай санал нийлэхгүй байгаа боловч ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд харилцан саналаа солилцох явдлыг үр ашигтай болгохын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байна. Монголын олон нийт зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөөнд ЗХУ-ын баримталсаар ирсэн зарчимт байр суурийг халуунаар сайшаан, бүрэн дүүрэн дэмжиж байна. ЗХУ-ын зарчимт энэ байр суурийг энэ оны гуравдугаар сарын 2-т ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр К. У. Черненко сонгогчидтойгоо уулзах үед хэлсэн үгэндээ: <<... бид гурав дахь улс орныг хохироох замаар хэлэлцэн тохирохыг зөвшөөрөхгүй>> гэж дахин тодорхой илэрхийлсэн байна. БНХАУ-ын албаны хүмүүсийн удаа дараа хэлсэн үг, хятадын хэвлэлийн материалаас үзвэл, хятадын тал зөвлөлт, хятадын харилцааг хэвийн болгох болзол болгон ЗХУ-д зарим зүй бус шаардлага тавьж байгаагийн
1102 дотор монгол-зөвлөлтийн найрамдал хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай Гэрээний дагуу БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр манай оронд түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг Монголоос гаргах тухай асуудал болж байгаа явдал юм. Зөвлөлтийн цэргийн ангиудыг Монголд оруулах болсон бодит шалтгаан нь 1978 оны дөрөвдүгээр сарын 12-т БНМАУ-ын засгийн газраас БНХАУ-ын засгийн газарт явуулсан нот бичигт заасан ёсоор гагцхүү БНМАУ-ын хувьд явуулж байгаа хятадын эрх баригчдын улс төрийн бодлогод оршиж байна. Хятадын эрх баригчид бүр 60-аад оны дундаас, ялангуяа Хятадад <<соёлын хувьсгал>> өрнөсөн үеэс БНМАУ-ыг Хятадад нэгтгэх санаархалтай байгаагаа нэг биш удаа илт мэдэгдэж байлаа. Тэд уг санаархлаа хэрэгжүүлэх гэж манай улс, түүний холбоотон ЗХУ-ын эсрэг цэрэг дайны бэлтгэл хийж, илэрхий өдөөн хатгалга үйлдэн, хятад монгол болон хятад, зөвлөлтийн хилийн дагуу хятадын их хэмжээний цэрэг, байлдааны зэвсэг техникийг бөөгнөрүүлэх зэрэг практик арга хэмжээ авч байлаа. Хятадын талаас ийм бодит аюул занал тулгарсан үед БНМАУ-ын засгийн газар өөрийн орны аюулгүй байдлыг хангахад арга буюу хүрсэн юм. Чухамхүү энэ зорилгоор БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр Монголд зөвлөлтийн цэргийн ангиудыг ирүүлсэн бөгөөд тэд Монголын ардын армитай хамт БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус улсын тусгаар тогтнолыг хамгаалах манаанд зогсож, манай орны социалист бүтээн байгуулалтад гар бие оролцон тусалж байна. Хятадын эрх баригчид БНМАУ-ын хувьд Мао Зэдуний явуулж байсан бодлогоос бүрэн татгалзах талаар одоо болтол албан ёсоор мэдэгдээгүй байгаа бөгөөд БНМАУ-ыг Хятадад нэгтгэхэд уг бодлогын гол агуулга оршиж байсан билээ. Харин ч манай орны талаар хятадын баримталж байгаа бодлого нь одоо улам нарийн зальхай аргад шилжээд байна гэж хэлэхэд болох юм. Үүнийг хятадын тал Монголын засгийн газарт урьдчилан мэдэгдэж ярилгүйгээр зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-аас гаргах тухай шаардлагыг зөвлөлтийн талд тавьж байгаа явдал гэрчилж байна. Үүний зэрэгцээ БНМАУ-тай хил залгаа хятадын нутагт хятадын их хэмжээний цэрэг, байлдааны зэвсэг техник байсан хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хэдийгээр БНМАУ-ыг Хятадад нэгтгэх тухай БНХАУ-ын албаны хүмүүсийн илт санаархал хятадын хэвлэлд гарахаа больсон боловч хятадын зарим хүмүүс, түүхчид Монголын болон түүний төрийн ёст байдлын түүхийг мушгин гуйвуулж завхруулан, Монголын төрийн тусгаар тогтнолыг үгүйсгэж, түүнчлэн Монголын газар нутгийг угаасаа хятадын газар нутгийн хэсэг юм гэх буюу монголчууд нь эрт дээр үеэс хятадын үндэсний цөөнх юм гэх зэрэг санаа агуулсан өгүүлэл, материал, мөн бүхэл бүтэн ном хэвлэж гаргасаар байна. Ийм үед БНМАУ-аас зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргуулах гэсэн хятадын талын шаардлага нь манай улсын аюулгүй байдалд эрс харшилсан зүйл мөн. БНМАУ-д байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиуд Хятадын аюулгүй байдалд заналхийлж байгаа мэт үг яриа нь ямар ч ул үндэсгүй зүйл мөнөөр үл барам БНМАУ, ЗХУ-ыг шууд гүтгэн дайрч байгаа хэрэг юм. БНМАУ-д түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудын тухай асуудал бол зөвхөн ЗХУ, БНМАУ хоёрын хэрэг бөгөөд ямар нэг гурав дахь улс оронд огтхон ч хамаагүй зүйл мөн.
1103 БНМАУ-ын засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 2-т гаргасан мэдэгдэлд БНМАУ-ын нутгаас зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах асуудал нь зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэх зүйл биш бөгөөд зөвлөлтийн цэргийн ангиуд БНМАУ-д түр байрлаж байгаа явдлыг БНХАУ, ЗСБНХУ-ын харилцааг хэвийн болгоход ямар нэг саад тотгор учруулж байна гэж үзэж болохгүй гэж тэмдэглэснийг манай орны хөдөлмөрчид бүрэн дүүрэн сайшаан дэмжиж байна. Монгол, хятадын харилцааны хувьд гэвэл, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ю. Цэдэнбалын хэлснээр манай орон Монгол, Хятадын харилцааг социализм, энх тайвны эрх ашигт нийцсэн зарчмын үндсэн дээр хэвийн болгохын төлөө тууштай байр суурь баримталсаар байна. БНМАУ өөрийн өмнөд хөрш БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааг сэргээх хүсэл эрмэлзлийг удирдлага болгон, хоёр орны харилцааны асуудлыг зохицуулах болон нийт Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой саналуудыг хятадын талд нэг биш удаа дэвшүүлэн тавьсаар байна. Харамсалтай нь, хятадын тал МАХН-ын XVIII их хурлаар дэвшүүлсэн <<Ази, Номхон далайн орнуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай Конвенц боловсруулж байгуулах>> БНМАУын саналыг ойшоон үзээгүйгээр үл барам, өргөн уудам Ази тивд энх тайвныг сахин хамгаалж бэхжүүлэх үйлсэд амин чухал ач холбогдол бүхий манай энэ саналын талаар хятадын удирдлага одоо болтол дуугарахгүй байна. Олон улсын байдал ээдрээтэй болсон өнөөгийн нөхцөлд улсуудын хоорондын маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулан шийдвэрлэх, харилцан ойлголцож итгэлцэх байдлыг бий болгоход яриа хэлэлцээ хийж зөвлөлдөх нь хэзээ хэзээнээс чухал ач холбогдолтой болж байна. Москва хотноо ажлаа эхэлсэн зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөөний ээлжит уулзалт нь тус хоёр орны харилцааг хэвийн болгох, Ази болон дэлхий дахины улс түмний энх тайван аюулгүй байдлын үйлсэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна. Үнэн сонин. 1984.03.22. №70 (15719) Учиртай түншлэл Хятад улс хөгжингүй капиталист орнуудтай, нэн ялангуяа АНУ, Японтой харилцаагаа өргөжүүлэн, тэдгээрээс санхүү-зээлийн тусламж авч, улс орныхоо эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гэж <<нээлттэй хаалгын бодлого>> гэгчийг явуулах болов. Энэ нь америк, японы томоохон пүүсүүдэд хятадын эдийн засагт нэвтрэх өргөн боломж олгожээ. Одоо хятадын нэлээд олон үйлдвэр, заводын барилга байгууламжид японы пүүсүүд оролцож байна. Цаашид ч Хятад улс японы пүүсүүдэд өөрийн эдийн засагт нэвтрэх шинэ шинэ зам нээх төлөвтэй байна. Тухайлбал Японы ерөнхий сайдыг саяхан Бээжинд айлчлах үеэр хятадын эрх баригчид тус орны <<нээлттэй хаалгын бодлого>> хувиршгүйг илэрхийлж, японы пүүсүүдийг улам идэвхтэй хамтран ажиллахыг уриалсан байна. Япон ч энэ зорилгоор Хятадад хоёр миллиард гаруй долларын зээл олгохоор амлажээ. Тус хоёр
1104 орны эдийн засгийн харилцаа ийнхүү өргөжих хандлагатай байна. Харин худалдааны салбарт Хятад улс алдагдал ихтэй байгаа юм. Тухайлбал, зөвхөн сүүлийн арван жилийн алдагдал найман миллиард орчим доллар болжээ. Гэхдээ Япон улс одоо ч хятадын худалдааны том түнш хэвээр байна. Өнгөрсөн онд гэхэд энэ хоёр орон нийт 10 миллиард долларын худалдаа хийжээ. Эдийн засгийн салбар дахь Хятадын талын сонирхлыг Япон идэвхтэй дэмжиж, санхүү-зээлийн тусламж үзүүлж байгаа нь анхаарал татаж байна. Санхүү-зээлийн талаар гадаад орнуудад <<өгөөмөр>> хандах нь Японы хувьд өөрийн эдийн засгийн хямралыг л гүнзгийрүүлнэ гэсэн үг. Тэгэхлээр ингэж хандахын учир зорилго өөр болох нь ойлгомжтой. Японы хэвлэлүүд ч энэ учрыг тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, японы сонинууд тус орны ерөнхий сайд Я. Накасонэгийн Бээжинд хийсэн хэлэлцээг тайлбарлахдаа, БНХАУ-ыг япон, америкийн цэрэг-стратегийн холбоонд татан оруулах, эдийн засгийг нь өрнөдөөс хараат болгох хөрс суурь бэлтгэх, зөвлөлт-хятадын харилцааг хэвийн болгох замд бэрхшээл учруулах зорилготойг бичээд, японы санхүү-зээлийн <<өгөөмөр>> хандлага нь Япон, АНУын цэрэг-стратегийн төлөвлөгөөнд Хятадыг татан оруулахад чухал хөшүүрэг болох ёстойг тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ Бээжинд болсон хэлэлцээний үеэр Накасонэ. АНУ-ыг <<энхийг эрхэмлэгч>> гэж магтан гайхуулж, түүнтэй ойр дотно, сайн харилцаатай болохыг Хятадад уриалсан явдал Японы ерөнхий сайдын айлчлал ямар зорилготойг бас тодорхой харуулж байна. Хятадын эрх баригчид ч Японтой зөвлөлтийн эсрэг үзлийн дор амьсгал нэгтэй байгааг бодит байдал нотолж байна. Сүүлийн үед японы милитарист бодлого, япон, АНУын цэрэг-стратегийн холбоог шүүмжлэхээ больж, Азийн орнуудад болон Хятадад үйлдсэн түрэмгийллийн тухай өнгөрсөн түүхийг Токиод мушгин гуйвуулж байгаа талаар болон дуугүй байх болсон билээ. Тэр ч байтугай, Бээжинд болсон саяын хэлэлцээн дээр БНХАУын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян <<Накасонэгийн засгйин газар милитаричлах бодлого явуулж байна гэж бид одоо үзэхгүй>> хэмээн мэдэгдэж, <<зөвлөлтийн аюул занал>> ихсэж байгаад сэтгэл түгшиж байна. Энэ бол Японд ая тал засч байгаа хэрэг. Учир нь Япон милитарист бодлогоо <<зөвлөлтийн аюул>> гэгч хуурамч домгоор зөвтгөхийг оролдож байгаа нь хэн бүхэнд тодорхой бус уу! Үнэн сонин. 1984.04.03 №80 (15729) У. Сюецянийн ярьсан нь Дөрөвдүгээр сарын 19. (МОНЦАМЭ). Синьхуа агентлагийн мэдээлснийг үзвэл, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд У. Сюецянь АНУ-ын <<Ридерс Дайжест>> сэтгүүл, Гонконгт хэвлэгддэг <<Эйшауик>> сэтгүүлийн төлөөлөгчидтэй ярилцжээ. У. Сюецянь олон улсын хэд хэдэн асуудал хөндөж ярьсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Рейган Хятадад удахгүй айлчлах гэж байгаатай холбогдуулан тэр ярихдаа, хятадын засгийн газар энэ айлчлалыг <<чухал ач холбогдолтой>> хэмээн үзэж байна гэж мэдэгдээд, хятадын удирдагчидтай америкийн ерөнхийлөгчийн хйих хэлэлцээ хятад-америкийн <<өнө удаан тогтвортой>> харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
1105 <<Ази дахь байнуудыг онилсон зөвлөлтийн пуужингийн тоо олширч байгаа>> мэтээр өрнөдийн сэтгүүлчдийн тавьсан өдөөн хатгасан асуултад У. Сюецянь хариулахдаа, тэр санааг битүү дэмжээд зэвсэглэлээр хөөцөлдөж байгаагийн хариуцлагыг <<хоёр хэт их гүрэн хүлээх>> тухай ярьсан байна. Үүний сацуу тэр японы цэрэг, дайны бэлтгэлийг хэрэг дээр дэмжиж, Япон улс батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхийн тулд цэргийн зардлаа зохих байдлаар нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгджээ. У. Сюецянь кампучийн байдлыг вьетнамын эсрэг, зөвлөлтийн эсрэг илэрхий байр сууриас тайлбарлаж, кампучийн ард түмэнд шинэ амьдрал байгуулахад нь саад тотгор учруулж байгаа полпотын дээрэмчдийн эсрэг тэмцлээ зогсоохыг чухамдаа шаардсан байна. Тэр афганий дээрэмчдийг <<эрх чөлөөний төлөө тэмцэгчид>> хэмээн нэрлэж, тэдэнд Хятад улс улс төрийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд зогсохгүй, өөр бусад тусламж олгохын тулд бүхнийг хийж байгааг нотолжээ. Үнэн сонин. 1984.04.20 №95 (15744) АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Р.РЕЙГАНЫ ХЯТАДАД ХИЙХ АЙЛЧЛАЛЫН ӨМНӨ Вашингтоны албаны хүмүүсийн хэлсэн үг, америкийн хэвлэлд нийтэлж байгаа зүйлээс үзэхэд, дөрөвдүгээр сарын 26-нд Хятадад АНУ-ын ерөнхийлөгчийн хийж эхлэх айлчлал нь улс төрийн ч, цэвэр суртал нэвтрүүлгийн ч зорилготой юм. Р.Рейганы ерөнхийлэгчийн сонгууль болох энэ жил нарийн ээдрээтэй асуудлыг ажилттай шийдвэрлэчихдэг идэвхтэй, улс төрийн аз хиймортой удирдагч болж америкийн сонгогчдод харагдахын тулд улс төрийн дотоод, гадаад үйл ажиллагаагаа тооцоолон зохиож байгаа ажээ. Хятадад хийх айлчлалыг Рейган энэ тооцоондоо том байр эзлүүлж байна. Бүхнээс үзэхэд, Р.Рейган болон түүний шадар хүмүүс Бээжинд үзүүлэх шахалтаа хүчтэй болгох, юуны өмнө Зөвлөлт Холбоот Улстай сөргөлдөх утгаар амеркийн империализмын стратегийн төвөвлөгөөнд “хятадын хүчин зүйлийг” идэвхжүүлэх, америк-хятадын харилцааг тогтвортой болгох үйл явц амжилттай болж байгааг сонгогчдод харуулахын тулд энэ айлчлалаа ашиглахыг санаархаж байна. БНХАУ-д Цагаан ордны эзний хийх айлчлал нь афганы болон кхмпучийн асуудлаар АНУ, хятадын стратегийн <зэрэгцээ> ашиг сонирхлыг идэвхжүүлэх чухал үе шат болох юм гэж Вашингтоныхон үзэж байна. Вашингтон ч тэр, Бээжин ч тэр эдгээр <асуудлыг> цэргийн хэрэгслээр шийдэх байр суурийг баримталсаар бөгөөд тэгснээрээ уг чанартаа тэдгээрийг улс төрийн аргаар шийдвэрлэх явдлыг боогдуулж, Ази , даян дэлхийн түгшүүртэй байдлыг хүчтэй болгоход хүргэж байгаа нь Цагаан ордон болон Жуннаньхайн ажил явууллагаас харагдаж байна. Хятад –америкийн дээд хэмжээний хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд <солонгосын асуудал> орсон гэж мэдээлж байна. Түүнд хандах хоёр орн хандлагад ялимгүй ялгаа бий боловч, энэхүү асуудлыг америк жороор шийдвэрлэхэд Бээжингийн зөвшөөрлийг <худалдаж авах> гэсэн хүч чармайлтай Вашингтон сулруулахгүй байгаа нь мөнхжүүлэх,
1106 БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ, БНАСАУ болон Алс Дорно болон бүхэлдээ Азид пентагоны пуужин цөмийн аюултай түшиц газрын нэг болгох гэсэн үг билээ. Ерөнхийлөгч Ж. Картерийн <НР 59 дүгээр удирдамжийг> үүнтэй холбогдуулан эргэн санууштай. Тэрхүү удирдамж ёсоор пентагон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх 100 байг товлосон билээ. Р. Рейган Цагаан ордонд эзэн байсан түрүүчийн хүмүүсийн байгуулсан олон хэлэлцээр, , гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа хэр нь энэхүү удирдамжийг орхих бодолгүй байгаа нь сонин . Гэтэл Р. Рейган Хятадыг <эвсэлд нэгдээгүй, найрсаг орон> гэж үздэгээ удаа дараа мэдэгдсэн биш үү. АНУ өөрийн аюултай ажил явууллагын Ази , Номхон далайн бүс нутгийн улс түмний анхаарлаас хөндийрүүлэн, америк- хятадын одоогийн харилцааг Азийн тогтвортой байдал, аюулгүй байдлын хүчин зүйл болгон хамруулах гэсэн суртал нэвтрүүлэгийн өргөн кампани дэгдээлээ. Үүний сацуу БНХАУ, ЗСБНХУ-ын харилцаа хэвийн болох үйл явцад садаа хийхийн тулд Алс Дорнодын орнуудад <зөвлөлт ийн цэргийн аюул> учирч байгаа мэтээр суртал нэвтрүүлгийн шуугиан дэвэргэв. АНУ-ын эрх баригч бүлгийнхэн ЗСБНХУыг иймэрхүү байдлаар дайран дэвшиж , түүнийхээ халхавчаар Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүч, идэвхжилээ түргэн ихэсгэж, Японы цэрэгжүүлэх замд шургуу түлхэж, тус орныг Вашингтоны милитарист чиг бодлыг хэрэгжүүлэх явдалд идэвхтэй оролцуулдаг болгох, Алс Дорнодод АНУ,Япон ,Өмнөд , Солонгосыг оролцуулсан цэрэг улс төрийн эвсэл байгуулахаар ажиллаж байна. Р . Рейган Хятадад улс төрийн ямаршуу ганзагатай очих бол? Америкийн –Хятадын харилцаа одоо базаалтай сайнгүй байгаа бөгөөд тэр нь юуны өмнө өөрийнх нь чармайлтаас болсон хэрэг гэдгээ Р. Рейган андахгүй сайн мэдэж байгаа. Үнэхээр ч энэ хоёр орны харилцаанд бул хар чулуу болж байсан Тайванийн асуудал түүний ерөнхийлөгч байх үед зөөлрөөгүйгээр барахгүй , харин ч улам их хурцадсан билээ. Гэтэл Рейганы түрэмгий бодлогын тухай ярихаа болъё гэхэд хоёр Хятадын бодлогыг илэрхий явуулж байгаа түүний сонгуулийн өмнөх улс төрийн тоглоомыг Бээжингийн эрх баригчид бодитойгоор талархаж байгаа нь хачин юм. Хятадтай хийх худалдаанд тавих хязгаарлалтыг багасгах, БНХА-д орчин үеийн нарийн техник, зэвсэг худалдахыг зөвшөөрнө гэж зар тараан өргөн амлалт өгөх замаар хятадуудыг баримтлагч нөлөө бүхий бүлгийнхний эсэргүүцэлтэй тулгарлаа. Гэтэл Р. Рейган өөрөө тэр бүлгийнхэнд багтдаг бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэднээр дэмжүүлнэ гэж найдаж байгаа билээ. Р .Рейган Хятадад хийх айлчлалаа АНУ, БНХАУ-ын хооронд <өсөн буй итгэлцэл, улс төрийн хамтын ажиллагааны > илрэл болгон харуулчихна гэдэг ч юу л бол. Р .Рейган Хятадад айлчлах үеэрээ соёлын солилцооны тухай, хоёр орны иргэдийн давхар татвар төлөлтөөс чөлөөлөх тухай хоёр хэлэлцээрт үсэг зурах болж магадгүй юм биз. Энэ хоёр хэлэлцээрийн сүүлчийнхийг бэлтгэх гэж хоёр жил болсон юм. Ихээхэн найдлага тавьж байгаа энэ айлчлал их үр дүнтэй болж чадахгүй байж мэдэхийг ойлгон Р.Рейган цуу шуугиан дэглээхэд гол найдвар тавьж байна. Жишээ нь: Р. Рейган хятадын удирдагчидтай уулзах үеэрээ, <зэвсэглэлд хяналтын тавих талаар АНУ-ын
1107 хийх хэлэлцээнд Хятадыг оролцуулахыг> санал болгоно гэж түүний засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдэж байна. Ерөнхийлөгч бас Бээжин , Вашингтоны хооронд шууд холбоотой болох санал тавих гэнэ. Тэр бас цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх талаар Хятадтай хийх хэлэлцээний <үүдийг нээх>гэж оролдох юм байна. Гэлээ ч Хятадад хийх Рейганы айлчлал юухан хээхэнний олз омогтой байж магадгүй л юм. Гэлээ ч АНУ-ын ерөнхийлөгч <гурав дах ертөнцийн > хамгийн бага буурай нэг орон болох Гренадад түрэмгийлэл үйлдэж, бүрэн эрх байдлыг нь уландаа гишгэхийг тушааснаас хойш төдий л удаагүй, <Нью- Жерси> хэмээгч хөлөг онгоцноос тавьсан аюул сум , америкийн нисэх хүчний бөмбөгөнд мянга мянган ливанчууд амь үрэгдсэний дараахан тэр айлчлал болох гэж байна шүү дээ. Никарагуагийн ард түмний эсрэг тагнуулын төв газрын өдөөсөн <зарлаагүй дайн >, Р. Рейганы зөвшөөрлөөр тагнуулын төв газраас бүрэн эрхт энэ орны боомтыг минажуулсан , коммунизмын эсрэг түүний тунхаглан зарласан <загалмайлтын аян дайны> хүрээнд социалист орнуудыг онилсон түрүүлж цохилт өгөх пуужин цөмийн зэвсгийг Европ, Ази байрлуулсан нөхцөлд тэр айлчлал болох гэж байна. Энэ талаар бээжингийнхэн юу ч гэж ярилаа гэсэн дээрх баримтуудыг бодолцож үзвэл , ер нь Хятадад Р. Рейганы айлчлал хийж байгаа баримт бол олон улсын тайзнаа явуулж байгаа АНУ-ын ажил явууллагыг хятадын удирдагчид улс, төр , ёс суртахууны талаар дэмжиж байгаа хэрэг гэхээс өөрөөр үзэхэд бэрх байна. БНХАЦ-д түүний айлчлахын өмнөхөн хятадын гадаад бодлогын <Шизе Жиши> гэдэг нэр бүхий сэтгүүлд, бараг л Р.Рейганы сэтгэлийг засах гэсэн юм аятай бичихдээ ,<БНХАУ-д америкийн ерөнхийлөгчийн хийх айлчлал Тайванийн асуудлыг шийдвэрлэхэд хүргэхгүй байгаатай холбогдуулан хятадын удирдлага <сэтгэл зовж > байгаагаа илэрхийлсэн нь Р. Рейганд өөдрөг сэтгэл төрүүлэхгүй байхын аргагүй биз ээ. Өөрөөр хэлбэл , хятадын ард түмний үндэсний нэр төрийг гутааж , түүний дотоод хэрэгт нь АНУ бүдүүлгээр оролцож байдгаар онцлог болсон Р.Рейганы <Хоёр хятадын бодлогыг Бээжин хойшдоо ч тэвчихэд сайхан байгаагаа ойлгуулж байгаа хэрэг юм биз. Олон улсын үйл хэргийн талаар Хятад , АНУ-н хооронд страктегийн хамтын ажиллагаа байхгүй боловч Хятад улс АНУ, ЗСБНХУ хоёрын тухайд < адил зайтай бахй бодлого > явуулахгүй гэсэн мөнөөх сэтгүүлийн мэдэгдлийг вашингтоныхон анзаарахгүй өнгөрөөгүй нь мэдээж. Вашингтон , Москва хоёртой тогтоосон Бээжингийн одоогийн харилцааиай холбож үзвэл , энэ мэдэгдэл нь Вашингтонд ойр байхаа амласан хэрэг гэж үзэж бүрэн болох юм. Энэ талаар ямарваа эргэлзээ төрүүлэхгүйн тулд уг сэтгүүлд цааш бичихдээ, БНХАУ, АНУ хоёр стратегийн талаар хамтран ажиллагадаггүй боловч тэр нь <Олон улсын томхон асуудалд хандах нийтлэг үндсийг эрж хайхад нь Хятад, АНУ хоёрт саад болох ёсгүй >гэжээ. Ерөнхийлөгчийг Хятадад байх үеэр түүний тухай америкийн сонин, сэтгүүлийн эхний хуудсанд бичиж , кино , телевизорын дэлгэцнээ харуулснаар ардчилсан намын өрсөлдөлдөгчийг амлалт , шүүмжлэлийн хамт хэсэг зуур зайлуулах нь эргэлзээгүй хэрэг.
1108 Бас цэргийн зардал асар түргэн өвч , тэр нь жирийн америкчуудад даагдашгүй их дарамт болж , цэрэг, аж үйлдвэрийн хамсалд асар их хонжоо өгч байгаагаас , тэрчлэн Ваншингтон чухал албан тушаал эзэлж шившигтэй хэрэгт холбогдож зуршсан ерөнхийлөгчийн найз нарын балаг явдлаас сонгогчдын анхаарлыг хөндийрүүлэхэд Хятадад айлчлах хэрэг Р.Рейганд гарчээ. Айлчлалтай холбогдсон цуу шуугиан нь бас гадаад бодлогын талаар , ялангуяа Ливанд явуулсан бодлого , Зөвлөлт Холбоот Улстай харилцах харилцаанд гарсан дампуурал , олон улсын түгшүүртэй байдлыг даамжруулах, зэвсгээр шавхдуулан хөөцөлдөх аюултай бодлогыг сонгогчдод мартуулах зорилготой ажээ. Худалдааны болонм улс төрийн цуу шуугианд дол цохиж, ичиж зовохдоо мэддэггүй ерөнхийлөгчийн найз нар Хятадад түүний хйих айлчлалаас хэрэгтэй бүхнээ гаргаж авахыг оролдоно гэдэгт эргэлзэх хүн олдохгүй биз ээ. Олон жилийн жүжигчний туршлагатай Р.Рейган өөрө ч гэсэн <лууны > үүрэнд зоригтой ороод зогсохгүй , бас тэр лууг <өрнөдийн туйлын зорилгод > үйлчлүүлж чадах сүрхий баатрын дүоээо сонгогчдод харагдахаа мэднэ ч, хичээх ч байлгүй. Үнэн сонин 1984.04.24 №98 (15747) Рейганы айлчлалын тухайд БЭЭЖИН. Дөрөвдүгээр сарын 27. (МОНЦАМЭ) АНУ-ын ерөнхийлөгч Р. Рейган зургаан өдрийн айлчлал хийхээр өчигдөр энд ирэв. Төрийн нарийн бичгийн дарга Ж. Шульц, албаны бусад хүн дагалдан явж байна. Нисэх онгоцны буудал дээр түүнийг БНХАУ-ын Гадаад явдлын яамны сайд У. Сюэцинь угтав. АНУ-ын ерөнхийлөгчийг угтах албан ёсны үйл ажиллагаа Бээжин хотын төв талбай Тяньаньмэньд болж, түүнд БНХАУ-ын дарга Ли Сяньнянь оролцов. ВАШИНГТОН. Рейганы хятадад хийж байгаа айлчлалтай холбогдуулж Америкийн хэвлэлд нийтэлж байгаа материал, энэ айлчлал нь хятадтай тогтоосон харилцааныхаа улс төр, эдийн засгийн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх гэсэн санаархалтай холбоотойг тэмдэглэж байна. Вашигтоныхон Алс Дорнодод АНУ-ын эмхлэн байгуулж байгаа АНУ-Япон-Өмнөд Солонгомын цэргийн гурвалжинд Хятадыг идэвхтэй татан оуулахыг санаархахдаа Зүүн өмнөд Азид бээжингийнхний явуулж байгаа бодлогыг ашиглаж байна. “Рейган хятадын эрх баригчидтай уулзаж ярилцах үедээ Зөвлөлт холбоот улсыг сөрөн эсэргүүцэх талаар хамтран ажиллах явдал зайлшгүй болох тухай ярилцана” гэж үүнтэй холбогдуулан телевизийн Эй Би Эс компани тэмдэглэжээ. Америк хятадын хамтын ажиллагаа чухал болох тухай Рейган ярихдаа ийм хэлхээ холбоо нь зөвлөлтийн эсрэг чиглэлтэй байх ёстойг илэрхий ойлгуулсныг телевизийн Си Би Эс компани онцлон тэмдэглэжээ. Хятадын хараахан ашиглаагүй байгаа байгалийн асар их баялаг, нэг миллиард гаруй хүн амтай энэ орны асар том зах зээлийг шунахайран харж байгаа америкийн том баячууд, энэ айлчлалд багагүй горьдлого тавьж байна гэж “Вашингтон пост” сонинд гэрчлэн бичжээ. Энэ айлчлал Рейганы өөрийнх нь ашиг сонирхолд ч багагүй үүрэг гүйцэтгэх юм. Тэр 11
1109 сард АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдохын төлөө тэмцэж байгаа юм. Нью-Йорк таймс сонинд тэмдэглэснээр Ливанд хүнд ялагдал хүлээж, төв Америкт явуулж байгаа бодлогыг нь шүүмжилж, ЗХУ-тай тогтоосон улс төрийн харилцаа мухардалд орсны дараа түүний дахин сонгогдох боломжийг нэмэгдүүлэхүйц гадаад бодлогын амжилт ерөнхийлагчид хэрэгтэй болсон юм. Рейганыг сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми, тухайлбал түүнийг Хятадад байх үед хоногийн турш сурвалжлага хийх телевизийн болон киноны операторууд дагалдан яваа нь санамсаргүй хэрэг биш юм. Рейган тун саяхан өөрөө хараан зүхэж байсан тэр засгийн газарт одоо болохоор сайн санааны үүднээс хандаж байгаа мэтээр харуулахыг эрмэлзэнэ гэж Эй Би Си компани тэмдэглэжээ. ХАНОЙ. Рейганы хятадад хийж байгаа айлчлалыг Нянзан сонинд цагаан ордны эзний зарласан коммунизмын эсрэг загалимайтны шинэ аян дайны нэг хэсэг гэж дүгнэсэн байна. Америкийн ерөнхийлагчдийн хувьд Бээжинд хийж байгаа айлчлал Рейганы өөрийнх нь ашиг сонирхол ч багагүй үүрэг гүйцэтгэх юм. Тэр арван нэгдүгээр сард АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдохын төлөөтэмцэж байгаа юм. <Нью-Йорк таймс> сонинд тэмдэглэснээр , <Ливанд хүнд ялагдал, хүлээж, Төв Америкт явуулж байгаа бодлогыг нь шүүмжилж, Зөвлөлт Холбоот Улстай тогтоосон харилцаа мухардалд орсны дараа түүний дахин сонгогдох боломжийг нэмэгдүүлэхүйц гадаад бодлогын амжилт ерөнхийлөгчид хэрэгтэй болсон юм>, Рейганыг сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми, тухайлбал түүнийг Хятадад байх үед хоногийн турш сурвалжлага хийх телевизийн болон киноны операторууд дагалдан яваа нь санамсаргүй хэрэг биш юм. <Рейган тун саяхан өөрөө хараан зүхэж байсан тэр засгийн газарт одоо болохоор сайн санааны үүднээс хандаж байгаа мэтээр харуулахыг эрмэлзэнэ>гэж Эй-Би-Си компани тэмдэглэжээ. ХАНОЙ. Рейганы хятадад хийж байгаа айлчлалыг <Нян зан > сонинд Цагаан ордны эзний зарласан <коммунизмын эсрэг загалмайтны шинэ аян дайны> нэг хэсэг гэж дүгнэсэн байна. Америкийн ерөнхийлөгчийн хувьд Бээжинд хийж байгаа айлчлал амин хувийн зорилгодоо хүрэхэд нь ч чухал ач холбогдолтой юм. Вашингтоныхон гадаад бодлогын талаар өдий төдий сүйрэлд орсны дараа хятадтай харилцаагаа лавшруулах замаар америкийн олон нийтэд нөлөөлөхийг санаархаж байна. БНСВУ-ын хил дээр бээжингийнхэн түгшүүртэй байдлыг улам, дэвэргэж, тайланд , кампучийн хил дээр полпотын дээрэмчдийн ажиллагаа идэвхжиж байгаа нөхцөлд Америкийн ерөнхийлөгчийн айчлал эхэлж байгааг энэ сонинд анхааруулсан байна. ПАРИС, АНУ-ын ерөнхийлөгч Рейганы БНХАУ-д өчигдрөөс хийж байгаа айлчлалыг <Юманите> сонинд бичихдээ: <Вашингтоны засгийн газар АНУ-ын тэргүүний хилийн чанадад хийх айлчлалыг америк маягийн томоохон жүжиг болгох гэж маш их эрмэлзэж байна. Цагаан ордныхон Рейганы Бээжинд хийх айлчлалыг түүний сонгуулийн өмнөх кампанитай шууд холбоотой томоохон хэмжээний ший жүжиг болгон бэлтгэжээ. Рейганы БНХАУ-д байх үеийн улс төрийн ёслолын бүх арга хэмжээ, хэлэх үгийг АНУ-д шууд дамжуулан нэвтрүүлж бас
1110 америкчуудын ихэнх хэсэг нь телевиз радио сонсдог үеэр тэр шууд сурвалжлагаа давтан нэвтрүүлэхээр төлөвлөж байна.>. <Гай гамшгийн төв> гэж өөрийнх нь нэрлэдэг социалист орнуудтай харилцахдаа дөрвөн жилийн турш хүч хэрэглэх, үзэн ядах, байнга дайсагнах үхлийг дэвэргэх бодлого явуулж ирсэн Рейган америкийн сонгогчдын өмнө <энхийг эрхэмлэгч>, <илэн далангүй> ерөнхийлөгчийн дүрээр жүжиглэн тэдний хэсгийг талдаа татна гэж горьдлж байна. Гэжээ. Сонгуулийн өмнөх санаа, бодол, гадаад бодлогын ажил үйлсийг иинхүү эргэлзээ төрмөөр хольж хутгаж байгаа нь америкийн албаны олон хүнийг хүртэл эвгүй байдалд оруулж байна. Вашингтоны засаг захиргааны тэргүүний сүүлийн өдрүүдэд хийсэн мэдэгдлийг <Юманите> сонинд задлан шинжлэхдээ <Рейган Бээжинд хйих айлчлалаа юуны өмнө ЗСБНХУ-ын эсрэг чиглэсэн Америк, хятадын стратегийн хамтын ажиллагаа тогтооход чиглүүлж байгааг>онцлон тэмдэглэсэн байна. Үнэн сонин 1984.04.28. №102 (15751) Рейганы айлчлалын тухай БЭЭЖИН. Дөрөвдүгээр сарын 28. (МОНЦАМЭ). БНХАУ-ын дарга Ли Сяньнянь Хятадад албан ёсоор айлчилхаар ирсэн, АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейгантай энд уулзав. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснийг үзвэл, БНХАУ-ын дарга АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж ярилцах үедээ , хэдийгээр санал зөрөлдөөн байгаа боловч хоёр орны хоорондын харилцаа хөгжих болно гэж мэдэгджээ. <хоёр орны санал нийлж байгаа хүрээ зөрөлдөж байгаа хүрээнээс хавьгүй өргөн байна> гэж Рейган хэлсэн байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян , АНУ-ын ерөнхийлөгчийн хоёрын хэлэлцээ өчигдөр Бээжинд эхллэв. Хэлэлцээнд БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд У Сюэцянь, АНУ-ын Төрийн нарийн бичгийн Ж. Шульу нар оролцож байна. Хэлэлцээний явцад олон улсын өргөн хүрээтэй асуудал хэлэлцсэнийг хятадын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. АНУ Өрнөд европын дунд тусгалын цөмийн пуужин цаашид байрлуулахаа зогсоож , Зөвлөлт Холбоот Улс ч хариу арга хэмжээ авахаа больж , хоёр тал хэлэлцээгээ сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа Жао Зыян илэрхийлэв. Гэтэл америкийн тал л Европт пуужин байрлуулах ажилд шилжин орж, цөмийн зэвсэглэлийг хязгаарлах, нэлээд хэмжээгээр хорогдуулах зорилгоор хийж байсан хэлэлцээг тасалдуулсан нь тодорхой билээ. Жао Зыян цааш нь кампучийн асуудлаар хятадын баримталж байгаа мэдээжийн байр суурийг давтан илэрхийлж, Вьетнам улсыг уг үндэсгүй зэмлэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Солонгосын хойгийн байдлын талаар ярихдаа , Хяадад улс энэ бүс нутгийн байдлыг хурцатгах ямарваа алхмыг хэсэргүүцнэ гэж хэлэв. Ингэхдээ тэр Өмнөд Солонгосоос америкийн цэргийг гаргах нь чухал болох тухай огт дурсаагүй нь Хятададын төлөөлөгчийн мэдэгдлээс тодорхой байна. Үнэн сонин 1984.04.29. №103 (15752)
1111 Рейганы айлчлалын тухайд БЭЭЖИН. Дөрөвдүгээр сарын 29. (МОНЦАМЭ). АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейганы хятадын эрх баригчидтай хийж байгаа хэлэлцээ энд үргэлжилж байна. Хэлэлцээ аюулгүй байдлыг урьд өмнө үзэгдээгүй чанга хатуу хангасан нөхцөлд болж байна. Рейганыг дагалдан хятадад ирсэн <хамгаалагч>, янз бүрийн <техникийн мэргэжилтнүүд> гэгчдийн тоо 300-гаас давж байгааг мэдээлж байна. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан ерөнхийлөгчтэй уулзаж ярилцахдаа хоёр талын харилцаа, олон улсын байдлын асуудал хэлэлцэв. Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян , Рейган нар хоёр дахь шатны хэлэлцээ хийв. Хятадын , америкийн харилцааг цаашид хөгжүүлэхэд гол саад болж байгаа зүйл бол Тайванийн асуудал мөн гэж хятадын тал дахин онцлон тэмдэглэсэн байна.. Айлчлалын дүнд цөмийн эрчим хүч ашиглах салбарт хамтран ажиллах тухай хятад, америкийн хэлэлцээрт урьдчилан гарын үсэг зурж, бусад хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, бусад хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж хятадын хэвлэлд бичиж байна. АНУ-ын ерөнхийлөгч хэлэлцээний явцад ч, нийтийн өмнө үг хэлэхдээ ч Бээжинг Зөьлөлт Холбоот Улс болон социалист бусад орныг бүдүүлгээр хараан зүхэх нэг ёсны индэр болгон ашигласаар байна. Тэгэхдээ Рейган ЗСБНХУ-ын бодлогыг ичгүүр сонжуургүй мушгин гуйвуулахдаа дэлхийн янз бүрийн нутагт явуулж байгаа өөрийнхөө засаг түрэмгий бодлогыг аль болохоор цагаатгахаар оролцож байна. ВАШИНГТОН. Рейганы засаг захиргаа энэ айлчлалыг Алс Дорнод, Номхон далайн сав газарт тавьж байгаа цэрэг- улс төрийн зорилгодоо ашиглах гэж эрмэлзэж байгааг Рейганыг дагалдан яваа америкийн сурвалжлагчид тэмдэглэж байна. <Вашингтон пост> сонинд <Рейган ЗСБНХУ-ыг сөрөн эсэргүүцэх талаар АНУ, Хятад хоёр хамтарсан сонирхолтой байхыг шургуу чармайж байна> гэж бичжээ. АНУ-ын конгрессын эрчим хүчний асуудал эрхэлсэн салбар комиссын гишүүн, сенатч Ж. Мелчер айлчлалын дүнд гарын үсэг зурах гэж байгаа хятадад цөмийн технологи худалдах тухай хэлэлцээрийг тайлбарлахадаа, АНУ-аас нийлүүлэх гэж байгаа тоног иөхөөрөмж нь зохих ёсны аюулгүй байдлыг хангаж чадахгүй, ийм учраас ч АНУ-ын атомын цахилгаан станцуудад хэд хэдэн том осол гарч байсан юм гэж тэмдэглэв. Хятадад Америкийн цөмийн рейктор болон бусад тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдэг бол <Хятадуудад үхэх нь шахсан морь худалдана гэсэнтэй адил үг юм> гэж сенатч мэдэгсэн байна. ТОКИО. Дэлхий хэвлэл АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейганы хятадад хийж байгаа айлчлалыг тайлбарлахдаа уг айлчлал арван нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Цагаан ордны тэргүүн тус болох зорилгоор хэрэгжүүлж байхдаа илэрхий сонгуулийн өмнө жүжиглэлийн шинжтэйг нь дэглэж байна. Америк , Хятадын хэлэлцээ нь <хоёр орны хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх эрмэлзэдтэй байгааг харуулав> гэж
1112 хэлэв. <Асахи> сонинд бичсэн байна. Гэвч хоёр орон хэд хэдэн гол асуудлаар санал мөргөлдөөнтэй хэвээр байна гэж тус сонинд заан тэмдэглэж байна. Үнэн сонин 1984.04.30. №104 (15753) Хэвлэлийн бага хурал Тавдугаар сарын 5. (МОНЦАМЭ). 1979 оны хоёрдугаар сард БНСВУ-ын эсрэг хятадын түрэмгийлэл ялагдсаны дараа бээжингийн эрх баригч бүлгийнхэн Вьетнамын талаар түрэмгий санаархал өвөрлөсөөр ирлээ гэж БНСВУ-ын Гадаад явдлын Яамнаас Вьетнамын болон гадаадын сэтгүүлчдэд зориулан энд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Вьетнамын Үндэсний батлан хамгаалах Яамны албан ёсны төлөөлөгч цохон тэмдэглэв. Өнгөрсөн бүх хугацаанд хятадын тал түгшүүртэй байдлыг хурцатган, Вьетнамын хил дээр зэвсэгт өдөөн хатгалга үйлдэж байлаа. Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас байлдааны ажиллагаа шатлан өргөжиж байгаа нь түрүү түрүүчийн ийм ажиллагаанаас илүү ноцтой бөгөөд цар хэмжээтэй байна. Одоо Вьетнам-хятадын хил дээр 1979 оны хоёрдугаар сараас хойших үеийн дотроос хамгийн хурц байдал бий болоод байна гэж хэлж болно гэж тэр төлөөлөгч тэмдэглэв. БНСВУ-ын эсрэг хятадын явуулж байгаа хорлон сүйтгэх зүсэн зүйлийн ажиллагаа нь Вьетнамыг сулруулж, өөртөө хавсарган нэгтгэх, улмаар Зүүн өмнөд Азийг эзэрхэн түрэмгийлэх зам нээхэд чиглэж байна гэж БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалах Яамны төлөөлөгч мэдэгдэв. Энэ оны дөрөвдүгээр сараас Вьетнамын хил дээр Хятадын талын үйлдэж байгаа ажиллагааны тухай тэр мэдээлэл, хятадын их буучид хүнсний агуулахууд, аж ахуйн бусад барилга байгууламж, тэрчлэн суурин газруудад гол цохилтоо чиглүүлж байна. Тэд өдрийн цагаар төдийгүй, бас шөнө ч буудаж байна. Тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаагаа идэвхжүүлж, түүний дотор Вьетнамын нутаг дахь замуудыг минажуулж байна гэж тэмдэглэв. Хятадын явган цэргийн томоохон хүч дөрөвдүгээр сарын эхээр Лангшон мужийн, дөрөвдүгээр сарын дундуур ялангуяа дөрөвдүгээр сарын эцэс, тавдугаар сарын эхээр Хатуен мужийн хэд хэдэн өндөрлөгийг довтолсон явдлыг онц ноцтой ажиллагаа гэж нэрлэсэн байна. Тэдгээр довтолгооны уршгаар хятадын тал Вьетнамын Хатуен мужийн нутаг дэвсгэрийн зарим хэсгийг булаан эзэлж, эзэгнэсээр байна. Бээжингийнхэн байлдааны ажиллагааг шатлан өргөжүүлснээрээ өөрсдийнхөө бодлогын дайнч, харгис мөн чанарыг бүрэн илчлэн харууллаа. Бээжингийн эрх баригчид дэлхийн олон нийтийг өдөөн хатгаж, БНСВУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчин, Вьетнамын ард түмний аюулгүй байдал, энх амгалан амьдралд аюул занал учруулж байгааг хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэв. Үнэн сонин. 1984.05.06 №109 (15758) ТАСС-ын мэдэгдэл
1113 МОСКВА. Тавдугаар сарын 5. (МОНЦАМЭ). 1984 оны дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн хятадын цэрэг БНСВУ-ын хилийг хэд хэдэн хэсгээр зөрчиж, тус улсын нутаг дэвсгэрт цөмрөн ороод, хэд хэдэн өндөрлөгийг булаан эзэллээ. Хятадын одоогийн энэ өдөөн хатгалга нь 1979 оны хоёрдугаар сард БНСВУ-ын эсрэг үйлдсэн тусгай түрэмгийллээс хойшхи хамгийн ноцтой өдөөн хатгалга юм. Хятадын хилд халдсан вьетнамын цэргийн ангиудын довтолгоонд л “няцаалт өгч байгаа” мэтээр хятадын эрх баригчид мэдэгдэж байна. Гэтэл 60 сая хүн амтай улс миллиард гаруй хүн амтай улсын эсрэг цэргийн мөргөлдөөн дэгдээлээ гэхэд хэн үнэмших билээ. Империалист түрэмгийлэгчдийн эсрэг 40 шахам жил байлдан зовж зүдэрсэн орон 4 сая хүнтэй армитай, асар их нөөц хүчтэй улсыг өдөөн хатгалаа гэж хэний санаанд орох билээ? 1979 онд Вьетнамд халдан довтолсон хятадын эрх баригчид өөрсдөө БНСВУ-д “хоёр дахь удаа сургамж өгнө” хэмээн удаа дараа сайрхан ярьж байсныг хэн бүхэн санаж байгаа. БНСВУ болон Энэтхэг- хятадын хойгийн бусад орны сонгож авсан зам, тэдгээр орны явуулж байгаа гадаад улс төрийн бодлого өөрсдийн нь ая таалалд нийлцэхгүй байгааг хятадын удирдлага огт нууж хаахгүй байна. Өөр ямар нэг бус чухамхүү энэ л шалтгаар хятадын эрх баригчид Вьетнам болон Энэтхэг- хятадын хойгийн бусад орны эсрэг улс төр, эдийн засгийн шахалт үзүүлэх арга хэрэглэх гэж байнга оролдон, тэдгээр орны чиг бодлогыг өөрчилнө хэмээн тооцоолж балмадаар занан сүрдүүлж байна. Хятадын эрх баригчид ийнхүү БНСВУ-ын эсрэг дахин цэргийн хүч шууд хэрэглэж байна. Тусгаар тогтносон улсуудад “сургамж өгөхийг” хүсч буй тийм улс түүхийн сургамжийг эргэн санахад илүүдэхгүй. Вьетнамын эсрэг түрэмгийлэл үйлдсэний улмаас учрах хор нөлөө, уршиг дагавар 1984 онд 1979 оныхоос өөр байх болно хэмээн бодох нь тун ч холын бодлогогүй хэрэг мөн. БНСВУ-ын эсрэг хятадын үйлдэж байгаа өдөөн хатгалгыг Зөвлөлт Холбоот Улсад буруушааж байна. БНСВУ-ын засгийн газар хоёр талын харилцааны бүх асуудлыг улс төрийн аргаар эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэж ажил хэрэгч буурьтай хэлэлцээ хийхийг БНХАУ-д удаа дараа санал болгож байсан билээ. Вьетнамын засгийн газар БНСВУ, БНХАУ-ын хооронд үл довтлох тухай гэрээ байгуулахад бэлэн байгаагаа ч мөн нэг бус удаа илэрхийлж байсан. Цэргийн хүчээр сөргөлдөх, бус харин тийнхүү гэрээ хэлэлцээр байгуулах нь л хятад, вьетнамын ард түмний эрх ашиг, Азийн энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт бүрэн дүүрэн нийцэхсэн билээ. Үнэн сонин. 1984.05.06. №109 (15758) Түгшүүртэй байна Сүүлийн үед вьетнам-хятадын хилийн дагуух байдал түгшүүртэй болж, мөргөлдөөн ширүүсч байгаа тухай мэдээ ирсээр байна. Хятадын тал вьетнам-хятадын хилийн дагуу их хэмжээний цэрэг, техникийн хүч бөөгнөрүүлж, байн байн өдөөн хатгасаар өнгөрөгч
1114 дөрөвдүгээр сарын сүүлээр түүнийгээ бүр ч ширүүсгэж БНСВУ-ын дархан хилд зарим газраар цөмрөн орж, хилийн хэдэн өндөрлөгийг булаан эзэлж, замыг минажуулж байна. Хятадын энэ өдөөн хатгалгад Вьетнамын хилийн ойролцоох нутгийн төв суурин газрууд, аж ахуйн барилга байгууламж, хүнсний агуулахууд өртөж байна. Дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр Вьетнамын Хатуен мужийн хэдэн өндөрлөгийг хятадын цэргүүд булаан эзэлсэн бөгөөд одоо ч тэд тэндээ бэхжихээр санаархаж байгааг саяхан Ханойд болсон хэвлэлийн бага хурал гэрчилж байна. Дөрөвдүгээр сарын 28-нд хятадын цэргүүд вьетнамын хилд 600 метр цөмрөн орж, хилийн 1509 дэх өндөрлөгийг булаан эзлэх үеэр вьетнамын хилчин дайчдын олзолсон хятадын хоёр цэргийг тус хэвлэлийн бага хуралд оролцуулжээ. Олзлогдсон цэрэг Ван Баны мэдүүлгээр бол, дөрөвдүгээр сарын 28-нд тэдний рот 70 хүнээ алдсан бөгөөд тэд цолпотын үлдэгдлүүдэд туслахаар хүчин зүтгэж байсан байна. Үнэн сонин. 1984.05.08. №110 (15759) Вьетнам, Лаос, Кампучийн ард түмний тэмцлийг дэмжих монголын хорооны мэдэгдэл Сүүлийн үз Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын эсрэг Хятадын үйлдэж буй дайсагнасан ажил явуулгын уршгаар вьетнам-хятадын хил дээрх байдал эрс хурцдав. Хятадын тал БНСВУ-ын эсрэг зэвсэгт өдөөн хатгалга хийж, Вьетнамын зарим районыг их буугаар хүчтэй буудаж, түүний нутаг дэвсгэр дэх хэд хэдэн өндөрлөгийг зээлсэн байна. Азийн улс түмний энх тайван, үндэсний тусгаар тогтнол, нийгмийн дэвшлийн үйл хэргийг хамгаалан бэхжүүлэхэд оруулсан түүхэн хувь нэмрээрээ бүх нийтийн хүндэтгэлийг хүлээсэн социалист улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд дахин бүдүүлгээр халдав. БНСВУ-ын эсрэг чиглэсэн Хятадын дайсагнасан явуулга нь вьетнамын ард түмэн Дьен Бьен Фуд империалист түрэмгийллийн эсрэг баатарлаг тэмцэлд ялалт байгуулсны яруу алдарт 30 жилийн ойг дэлхийн дэвшилт хүч тэмдэглэж буй энэ өдрүүдэд болсноороо улам ч их хилэгнэл төрүүлж байна. Бээжингийнхний энэхүү ялт ажиллагаа нь империалист, жанжлагч хүч, тэдгээрийн гар хөл бологсдын ивээл, элдэв дэмжлэг хүлээсэн полпотынхны зэвсэгт дээрэмчид болон кхмерийн харгис бусад бүлгийнхний зүгээс Бүгд Найрамдах Кампучи Ард Улсын эсрэг хорлон бусниулах ажил явуулга идэвхжиж байгаа үед болж байгаагаараа онцгой анхаарал татаж байна. Энэ бүхэн нь хоорондоо шууд холбоотой бөгөөд Вьетнамд даралт үзүүлэх, кампучийн ард түмний сэргэн мандалтыг саатуулах, Зүүн өмнөд Азийн орнуудын хооронд итгэлцэл, харилцан ойлгох, хамтран ажиллах явдлыг бэхжүүлэх хэрэгт бэрхшээл учруулах гэсэн оролдлого юм. БНСВУ, БХКАУ-ын эсрэг хийж буй империалист, жанжлагч хүчний дайсагнасан ажил явууллагыг Вьетнам, Лаос, Кампучийн ард түмний тэмцлийг дэмжих Монголын хороо шийдвэртэй буруушааж, дайсагнасан явуулгаа даруй зогсоож, БНСВУ, Энэтхэг-хятадын хойгийн бусад орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг
1115 шаардаж байна. Гаднын хүчний явуулагын эсрэг тэмцэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж, Зүүн өмнөд Ази болон түүний чанадад ч энх тайван, тогтвортой байдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх хэрэгт ихээхэн оновчтой үүрэг гүйцэтгэж байгаа Энэтхэгхятадын хойгийн ах дүү гурван орны ард түмнийг хэлбэрэлтгүй дэмжиж, тэдэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа БНМАУ-ын олон нийт илэрхийлж байна. Үнэн сонин. 1984.05.08 №110 (15759) БНАЛАУ-ын Гадаад явдлын Яамны мэдэгдэл Тавдугаар сарын 15. (МОНЦАМЭ). БНАЛАУ-ын Гадаад явдлын Яам өчигдөр мэдэгдэл нийтлүүлж, АСЕАН-ы орнуудын Гадаад явдлын Яамны сайд нарын саяхан болсон бага хурлын үеэр тус байгууллагын зарим орны төлөөлөгчдөөс Зүүн өмнөд Азийн байдлын талаар хийсэн гүтгэлгийг уудлан илчлэв. Дүнгийн албан мэдээнд Вьетнамын эсрэг дайрч давшилсан зүйлс орсон нь огт иш үндэсгүй юм. Энэ бол АСЕАН-ы гишүүн зарим орон АНУ, хятадын гадаад бодлогын аяыг дагаж байгааг гэрчилж байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. Бээжингийн заавраар ажиллаж байгаа полпотчууд, кхмерийн бусад харгис этгээдүүд Таиландын нутагт орогносны улмаас Таиланд, Кампучийн хилийн байдал түгшүүртэй хэвээр байгаа нь тун тодорхой юм. Кампучийн ард түмнээс урван тэрсэлсэн тэдгээр этгээд БНКАУ-ын эсрэг байнга өдөөн хатгаж, Кампучийн хувьсгалын давшингуй хөгжилд саад хийхийг оролдож байна. Кхмерийн хувьсгалын эсэргүү цагаачдын ажил явуулгын бүх хариуцлагыг АНУ, хятад хоёр бүрэн хүлээх ёстой. Кампучиас вьетнамын сайн дурынхныг гаргах талаар Энэтхэг-хятадын хойгийн гурван орны дээд удирдагчдын зөвлөгөөн дээр илэрхийлсэн БНКАУ, БНСВУ-ын тодорхой байр суурийг БНАЛАУ бүрэн дэмжиж байна. АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад явдлын Яамны сайд нарын бага хурал дээр илэрхийлсэн БНКАУ, БНСВУ-ын тодорхой байр суурийг БНАЛАУ бүрэн дэмжиж байна. АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад явдлын Яамны сайд нарын бага хурал дээр илэрхийлсэн Энэтхэг-хятадын хойгийн улсуудтай хэлэлцээ хийх, тус бүс нутгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх эрмэлзлийг Лаос улс нааштай үнэлж байна. БНАЛАУ яриа хэлцээ хийх зам дахь аливаа саадыг арилгах, Зүүн өмнөд Азийг энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны бүс болгоход тус дөхөм болохын тулд бүх хүчээ дайчилна гэж БНАЛАУ-ын Гадаад явдлын Яамны мэдэгдэлд өгүүлжээ. Үнэн сонин. 1984.05.16 №117 (15766) Р.Рейганы хятадад хийсэн айлчлалын тухайд АНУ цөмийн пуужингаа Өрнөд Европын хэд хэдэн оронд байрлуулж Европ төдийгүй дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд ноцтой занал учруулсныхаа дараа Ази, Номхон далайн бүс нутагт ЗХУ-аас цэрэг зэвсгийн давуу байдал олж авахын тулд Японыг милитарчлах, Вашингтон- Токио- Сеулийн цэрэг –улс төрийн холбоог бэхжүүлэх оролдлогыг хүчтэй хийж эхэлсэн юм. Үүнийг Р.Рейганы Япон, Өмнөд Солонгост хийсэн
1116 айлчлал тодорхой харуулсан билээ. АНУ ингэж ЗХУ болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын эсрэг хүчээр түрээ барих бодлого баримталж түүнээ тулган хүлээлгэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс хань хамсаатан эрж хайж байна. АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн хамслын гол төлөөлөгч Р.Рейган Ази дахь өөрийн хоёр дахь аяллыг БНХАУ-д хийсэн санамсаргүй хэрэг биш ээ. Учир нь хятад, америкийн эрх баригчдын хооронд “зөвлөлтийн аюул”, Вьетнам, Кампучи, Афганистаны асуудал гэгч болон бусад олон асуудлаар ижил байр суурьтай байгаа бөгөөд хоёр тал ЗХУ-тай шууд сөргөлдөх бодлогыг адилхан баримталж байгаа юм. Р.Рейган Хятадад айлчилж байх хугацаандаа цөмийн зэвсгийг цаазлан хориглох хэлэлцээг Зөвлөлт Холбоот Улс л тасалсан гэж гүтгэж, улмаар АНУ сүүлийн жилүүдэд л батлан хамгаалах зорилготой зэвсэг үйлдвэрлэж эхэлсэн мэтээр улайм цайм худал цуурхал дэгдээснийг хятадын хэвлэлүүд олзуурхан нийтэлжээ. Ер нь Р.Рейган хятадын олон нийтийн өмнө үг хэлэхдээ “капитализмын давуу тал”, америк маягийн амьдрал “хамгийн ардчилсан хөгжил дэвшлийн ирээдүй” гэж сурталчлахын хамт Хятадад капитализмын нөлөөгөөр хувийн аж ахуй толгойгоо өндийлгөн цаашид улам газар авах төлөвтэй байгааг “нийгмийн дэвшил” гэж сайшаан, чухамхүү ийм хувьсгалт өөрчлөлт нь америк, хятадын харилцааны ирээдүйн үндэс болж байгааг нууж хаалгүй хэлжээ. Түүгээр ч барахгүй Р.Рейган америк хэнд ч заналхийлээгүй, америкийн цэрэг хятадын хил дээр бөөгнөрөөгүй, америк харийн нутаг дэвсгэрийг түрэмгийлээгүй гэж өөрийгөө зөвтгөн хятадын олон нийтийг хуурч төөрөгдүүлэх суртал нэвтрүүлэг хийжээ. Хятадын тал Р.Рейганд ийм сурталчилгаа хийх боломжийг хангаж өгсөн юм. Р.Рейганы хэлснээр бол Хятадад АНУ биш харин ЗХУ заналхийлж байгаа гэнэ. Тэгвэл бодит баримт АНУ-ын ерөнхийлөгчийн барин тавин худал хэлснийг няцааж байна. Ази, Номхон далайн бүс нутагт америкийн 300 гаруй цэргийн объект байгаагаас гадна БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг-Тайвань арал дээр америкийн цэрэг 35 жилийн турш дур зоргоороо авирлаж байна. Р.Рейганыг ерөнхийлөгч болсноос хойш Тайваньд нийлүүлэх зэр зэвсгийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байна. 1981 онд америкаас Тайваньд 330 сая долларын зэвсэг нийлүүлж байсан бол 1984 онд 780 сая долларын зэвсэг нийлүүлнэ. Америк, Тайванийн худалдааны хэмжээ 16 млрд долларт хүрсэн нь Америк, Хятадынхаас даруй дөрөв дахин их байгаа юм. Хоёр хятадын бодлогыг ЗХУ биш харин АНУ баримталж байна гэдэг нь үүнээс тодорхой бөгөөд хятадын ард түмэнд америкийн империализм заналхийлж байгаа нь бүр ч тодорхой байна. Р.Рейган өөрт нь зориулж хийсэн дайллага дээр хэлсэн үгэндээ дэлхий дахины ирээдүй “Номхон далайн район, түүний эрэг орчмын орнуудаас шалтгаална” гэж мэдэгдсэнийг хятадын тал их хятадны жанжлах үзлийг хэрэгжүүлэхэд америк, японы хүчин зүйлийг ашиглах сайхан боломж гарлаа гэж үзэж уриалгахан хүлээн авчээ. Учир нь хятадын удирдагчид АНУ, Япон зэрэг империалист гүрний орчин үеийн шинэ техник, технологи, санхүүгийн тусламж, эдийн засгийг удирдан зохион байгуулах аргыг өөрийн оронд нэвтрүүлснээр хятадыг хамгийн тэргүүний хөгжилтэй гүрний хэмжээнд хүргэж болно гэж үзэж байна. Ийнхүү эдийн засгийн талаар хүчирхэг гүрэн болсны дараа зөвхөн Ази,
1117 Номхон далайн районд бус дэлхий дахинд Хятад улсын жанжлалыг тогтоох, ЗХУ-тай сөргөлдөх чадвартай болно гэж бодож байгаа бололтой. Гэтэл АНУ зэрэг капиталист ертөнцийн гол зорилго нь Хятадад эдийн засгийн талаар нэвтэрч, улмаар нийгмийн байгууллыг нь аажмаар өөрчлөн ЗХУ, социализмыг эсэргүүцэх тэмцэлдээ өөрийн холбоотон болгохыг зорьж байгаа юм. АНУ,Япон зэрэг гол капиталист гүрнүүд хятадын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулж байгаа нь алс хэтийн улс төрийн зорилготой капиталист системийн зохицсон бодлого мөн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, түүний дотор Ази, Номхон далайн районы энх амгалан байдлыг сахин хамгаалахад чиглэсэн ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн бусад орны идэвхтэй үйл ажиллагаа америкийн империализм, хятадын жанжлах үзэлтний стратегийн төлөвлөгөөнд голд саад тотгор болж байна гэж хятадын удирдагчид үзэж байгаа юм. Үнэн сонин. 1984.05.26. №126 (15775) Жао Зыян Францад БЭЭЖИН. Зургаадугаар сарын 2 (МОНЦАМЭ). Францад айлчилж байгаа БНХАУын тарийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян Францыг ерөнхийлөгч Ф. Миттерантай эхнийхээ хэлэлцээг хийв гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Хэлэлцээний явцад олон улсын байдал, тухайлбал зэвсэг хураах тухай асуудлыг анхаарсан байна. БНХАУ –ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Францын үндэсний хурлын даргын өргөө Лассэ ордонд үг хэлэхдээ хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр бүх улс оронтой хэвийн харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдэв. “Хятад-зөвлөлтийн харилцааг сайжруулан, хоёр орны хооронд сайн хөршийн харилцаа тогтооно” гэж найдаж байгаагаа Жао Зыян Хятад улсын өмнөөс бас илэрхийллээ гэж тус агентлаг мэдээлжээ. Үүний сацуу ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаанд “ноцтой нэлээд саад бэрхшээл” байгаа мэтээр үздэг хятадын талын нийтэд тодорхой байр суурийг Жао Зыян давтан ярьсан байна. Жао Зыян хэлсэн үгэндээ дэлхий дахины байдал хурцдаж байгаагийн хариуцлагыг ЗСБНХУ болон АНУ-д адил хэмжээгээр тохохыг оролдож, Хятадад ярьж зуршсан “хоёр хэт их гүрэн” хэмээх нэр томьёог хэрэглэжээ. “Хятад улс бүх төрлийн цөмийн зэвсэглэлийг бүрэн хориглож устгахыг тууштай хориглож устгахыг тууштай зорьж байна” гэж ерөнхий сайд мэдэгдсэн байна. “Хятад улс ямар ч үед ямар ч нөхцөлд цөмийн зэвсэг огт түрүүлж хэрэглэхгүй, цөмийн зэвсэггүй орны эсрэг тийм зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй гэдгийг хятадын засгийн газрын өмнөөс би мэдэгдэж байна” гэж Жао Зыян хэлжээ. Жао Зыян хэлсэн үгэндээ “цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг юм уу эсвэл цөмийн зэвсэгтэй бусад гүрний эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх үүрэг авахыг тийм зэвсэгтэй бүх гүрэнд санал болгосныг” Синьхуа агентлаг тэмдэглэжээ. Гэсэн атлаа хятадын удирдагч Зөвлөлт Холбоот Улс цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй байх үүрэг дангаараа авч, ийм алхам хийхийг цөмийн зэвсэнтэй улс гүрэнд уриалсан тухайд нэг ч үг дурссангүй.
1118 Тэрээр цөмийн зэвсэг хураах асуудлаар тухайлбал цөмийн зэвсэг нэмэгдүүлэхгүй байх талаар ЗСБНХУ-ын дэвшүүлсэн, түүний дотор БНХАУ-д хандаж дэвшүүлсэн оновчтой маш чухал санаачилгуудын тухай ч үг цухуйлгасангүй. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын Өмнөд Европт хийж байгаа айлчлал нь өрнөдийн технологийн үндсэн дээр шинэчлэлт хийх, Өрнөд Европоос капитал олж авах зорилготой хятадын программыг хэрэгжүүлэхэд бас тус дөхөм үзүүлэх илэрхий практик зорилготой болохыг сэтгүүлчид зааж тэмдэглэж байна. Үнэн сонин. 1984.06.03 №133 (15782) Жао Зыяны айлчлалын тухайд Москва, зургаадугаар сарын 22 (МОНЦАМЭ) бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыяны Франц, Бельги, Дани, Швед, Норвеги, Итали болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн төв байранд хийж дууссан албан ёсны айлчлал хятадын эрх баригчид хөгжингүй капталист орнуудтайэдийн засгийн талаар харилцан ажиллахыг их ач холбогдолтойд үзэжтэдгээр оронтой харилцан бараа солилцох явдлаа өргөжүүлж шинэ шинэ техник технологи олж авахыг сонирхож байгааг харууллаа гэж Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн төв байранд хийж дууссан албан ёсны айлчлал хятадын эрх баригчид хөгжингүй капталист орнуудтайэдийн засгийн талаар харилцан ажиллахыг их ач холбогдолтойд үзэжтэдгээр оронтой харилцан бараа солилцох явдлаа өргөжүүлж шинэ шинэ техник технологи олж авахыг сонирхож байгааг харууллаа гэж “Правда” сонины өчигдрийн дугаарт бичжээ. Энэ талаар БНХАУ болон өрнөд Европын хоорондын харилцаанд ашиглагдаагүй асар их нөөц байна гэу хятадын мэргэжилтнүүд үзэж байна. Жао Зыяны өрнөд Европын орнуудын нийслэлд хийсэн хэлэлцээн дээр болон олны өмнө хэлсэн үгэндээ улс төрийн асуудлыг мэдэгдэхүйц анхаарч байв. Тухайлбал хятадын удирдлага Европ тивд энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэхийг сонирхож байна гэж Жао Зыян мэдэгдэж бээжингийнхээ зэвсэг хураах, цөмийн дайны аюулыг арилгахад тус нэмэр болох санал санаачлагыг дэмжиж байна гэж нотолжээ. Гэвч БНХАУ-ын төрийн Зөвлөлийн ерөнхий сайд олон улсын байдал хурцлаж байгаагийн жинхэнэ шалтгаан болсон Европ болон дэлхий дахинд цэрэг- улс төрийн тэнцвэртэй байдлыг эвдэн бусниулах зорилготой. АНУ-ын түрэмгий милитарист чиг бодлогыг цохож дурдсангүй. Жао Зыяны Европ тивд дайны аюул занал өсөн нэмэгдэж байгааг сэрэмжлэн зайлуулахад чиглэсэн Зөвлөлт Холбоот Улсын оновчтой чухал санаачлагын талаар таг дуугүй өнгөрөв. Дэлхий дахинд, түүний дотор Евродт байдал хурцадмал байгаагийн гэм бурууг “хэт их хоёр гүрэн” гэгчид тохохыг Хятадын засгийн газрын тэргүүн оролдов. Үүний сацуу Жао Зыян Америкийн түрүүлж цохилт өгөх цөмийн шиннэ пуужинг Европ тивд байрлуулж байгаа талаар ярихдаа, НАТО –гийн энэ аюултай алхмыг “ойлгож ” байгаагаа илэрхийлж өрнөд Европын орнуудад хэт их нэгэн гүрэн цэргийн давуу байдлаар заналхийлж байгаа болохоор энэ алхам бүрэн хэвийн алхам юм гэж заасан байна. Төриийн Зөвлөлийн ерөнхий сайд ингэхдээ зөвлөлтийн аюул гэгчийн өмнө эв нэгдэл хүч чадлаа үргэлжлүүлэн
1119 бэхжүүлж, афган, кампучийн хувьсгалын эсэргүүчүүдэд үзүүлж байгаа тусламжаа бээжингийнхэнтэй хамт өргөжүүлэхийг НАТО-гийн орнуудад уриаллаа. АНУ, Япон хоёр Алс дорнодод цэрэг дайны бэлтгэлээ шатлан өргөжүүлж байгаагийн хариуд өөрийн дорнод хил хязгаараа бэхжүүлэхэд чиглэсэн Зөвлөлт Холбоот Улсын арга хэмжээг Хятадын засгийн газрын тэргүүн Азийн улс орнуудад тэр дундаа Хятадын энх тайван аюулгүй байдалд заналхийлж байна гэж бодит байдлыг сөргүүлэн хэлсэн байна. Жао Зыян Зөвлөт- Хятадын хоорондын ххарилцааны сэдвийг ч хөндөж ярьжээ. Хоёр орны хоорондын яриа хэлэлцээ сүүлийн үед эдийн засаг худалдаа спортын болон бусад салбарт сэргэж байгааг тэр тэмдэглэв. Гэвч энэ нь түүний хэлснээр төрийн харилцаа хэвийн болж байгаа хэрэг биш ажээ. ЗСБНХУ, БНХАУ-ын хоорондын хоёр талийн харилцааг хэвийн болгоход учирч байгаа гурван том саад гэгчийн тухай Хятадын удирдлагын мэдээжийн баяр суурийг Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд давтаад орос, хятадын хооронд байгуулсан эртний гэрээнүүд тэгш биш шинжтэй, Зөвлөлт- хятадын хил дээр маргаантай нутаг байгаа мэтээр ярьсан байна гэж “Правда” сонинд бичжээ. Үнэн сонин. 1984.06.23 №150 (15799) Товчхон БЭЭЖИН. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороонд ээлжит хуралдаан энд нээгдэв. Хуралдаанаар БНХАУ-ын хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэнэ. Үнэн сонин. 1984.09.14 №221 (15870) Зөвлөлтийн жүжигчид Бээжинд БЭЭЖИН. Есдүгээр сарын 17. (МОНЦАМЭ). Зөвлөлтийн хэсэг жүжигчид энд зочлон тоглож эхэллээ. Нийслэлийн “Жень-минь” театрт цугласан мянга таван зуун үзэгч ЗСБНХУ-ын төрийн шагналт ардын жүжигчин Н. Босс-мертиова, Москвад болсон олон улсын бүжгийн жүжигчдийн уралдааны шагналтан И. Мухаммедов нарын хослол бүжиг, ЗСБНХУ-ын ардын жүжигчин дуучин Х. Крумм, Азарбайжаны гавьяат жүжигчин Х. Касимова, П. И. Чайковскийн нэрэмжит уралдааны шагналт төгөлдөр хуурч Н. Демидова, хийлч Л. Виминцкий нар болох тус концертох бусад оролцогчдын тоглолтыг ихэд сонирхож үзэв. Зөвлөлтийн жүжигчдийн тоглолтын программд оросын болон хөгжмийн зохиолчдын бүтээлүүд орчин үеийн ба сонгодог хөгжим түүнчлэн хятадын хөгжмийн зохиолчдын зарим бүтээл оржээ. Зөвлөлтийн жүжигчид БНХАУ-ын нийслэлээс гадна Ханжоу зэрэг бусад хотод тоглоно. Үнэн сонин. 1984.09.18 №224 (15873)
1120 Олон улсын байдлыг үндсээр нь сайжруулахын төлөө Аравдугаар сар 29. (МОНЦАМЭ) Түгшүүртэй байдлыг намжаах, аюулгүй байдлыг сахин хангах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн социолист хамтын нөхөрлөлийн улсуудын энх тайванч санаачилгыг хэрэгжүүлэх нь цөмийн дайнд сүйрэх аюулыг сэрэмжлэн зайлуулахад болон нийт хүн төрөлхтөний хувь заяанд эн тэргүүний ач холбогдотой юм. Москва хотноо дээд хэмжээнд болсон монгол, зөвлөлтийн хэлэлцээний дүн, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх, ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга К.У.Черненко нарын Кремльд харилцан хэлсэн үгийг тайлбарлаж байгаа гадаад орнуудын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тайлбар өгүүллийн гол санаа ийм байна. Ази, Номхон далайн сав газарт америкийн цэрэг дайны бэлтгэлийг нэмэгдүүлж байгаад түгшин байгаагаа хэлэлцээний дүнгийн баримт бичигт илэрхийлснийг дэлхийн олон орны сонинууд дэмжээд дэлхий дахины түүний дотор Ази тивийн байдал нарийн түвэгтэй байгаа өнөөгийн нөхцөлд Зөвлөлт Холбоот Улс, социолист бусад орны санал, тухайлбал Алс Дорнодод итгэлцлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Номхон далай Энэтхэгийн далайг милитаричлахгүй байх тухай санал тулгамдсан чухал ач холбогдлоо бүрэн хадгалж байгааг онцлон тэмдэглэж байна. Чухамхүү Зөвлөлт Холбооот Улсын сэтгэл харамгүй интернационалч тусламж нь капиталист биш замаар хөгжих чиг шугамыг 60 жилийн өмнө сонгож авч урьд хоцрогдмол байсан Монгол улсыг эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг, соёл бүхий Азийн тэргүүний улс, улс түмний социолист гэр бүлийн бүрэн эрхт гишүүн Хятадын “Жэньминь Жибао” сонинд нийтэлсэн мэдээнд өгүүлэхдээ “Зөвлөлт Холбоот Улсын удирдагч К.У.Черненко БНМАУ-ын удирдагч Ж.Батмөнхийг хүндэтгэж барьсан зоог дээр хэлсэн үгэндээ “Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа хэвийн болох нь Ази тивийн байдал сайжрахад тус дөхөм болохсон билээ” гэж мэдэгдлээ. Ингэх нь “Дэлхий дахины байдал хурцдан, дайн гарах аюул нэмэгдэж байгаа” одоо үед онц чухал байгааг К.У.Черненко тэмдэглэлээ. Зөвлөлт Холбоот Улс БНХАУ-тай харилцаагаа сайжруулахыг хэлбэртэлгүй эрмэлзэж, энэ чиглэлд зохих алхмууд хийж Хятадтай үр бүтээлтэй хэлэлцээ хийх үүд хаалгыг ямагт нээлттэй байлгаж байна гэж К.У.Черненко мэдэгдлээ. Америкийн Нэгдсэн Улс ЗСБНХУ-ын Алс Дорнодын хилийн ойролцоохь районд цэрэг-стратегийн хэрэгслээ нэмэгдүүлсээр байгааг зөвлөлтийн удирдагч бас буруушаав” гэжээ. ЗСБНХУ, БНМАУ хоёр эрх тэгш, сайн хөрш байхын зарчмын үндсэн дээр гуравдахь орны эрх ашгийг хохироохгүйгээр БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгох гэж зорьж байгаа бөгөөд ингэх нь Азийн бүс нутгийн байдал сайжрах үйл хэрэгт тус дөхөм болох юм гэж Москвад мэдэгдсэнийг дэлхий дахин, юуны өмнө Азийн орнуудын олон нийт бүрэн ойлгож байна гэж Афканистаны радиогийн тайлбар өгүүлэлд дурджээ.
1121 Үнэн сонин. 1984.10.30. №260 (15909) Товчхон Бээжин. Японы экспорт-импортын банк хятадад 2,4 миллиард америк долларын зээл олгохыг зөвшөөрөв гэж энд зарлалаа. Уг зээлийг хятадын нефть, чулуун нүүрсний нөөцийг ашиглахад зарцуулах ажээ. Үнэн сонин. 1984.11.01 №262 (15911) Зөвлөлт, Хятадын зөвлөлдөөн БЭЭЖИН. Арван нэгдүгээр сарын 3. (МОНЦАМЭ). Зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөөний тав дахь үе аравдугаар сарын 18-наас арван нэгдүгээр сарын 2-т энд болов. Зөвлөлт засгийн газрын тусгай төлөөлөгч, ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Леонид Ильичев, Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч, БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Цянь Цичэнь нар зөвлөлт, хятадын харилцааг хэвийн болгох асуудлаар санал солилцлоо. Хоёр тал өөр хоорондын харилцааг хэвийн болгох асуудлаар баримталж байгаа байр сууриа тайлбарлав. Хоёр тал зөвлөлт, хятадын харилцааг сайжруулахыг сонирхож, хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техник, соёл, спортын болон бусад салбарт адил тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр хэлхээ холбоогоо цаашид ч өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Зөвлөлтийн илэн далангүй, тайван, ажил хэрэгч байдалд болов. Хоёр тал зөвлөлдөөн, яриа хэлцээг ашигтай гэж үзэж, зөвлөлдөөний ээлжит үеийг 1985 оны дөрөвдүгээр сард Москвад хийхээр тохиролцсон байна. Үнэн сонин. 1984.11.04 №265 (15914) Гонконгийн тухай тэмдэглэл БЭЭЖИН. Арван хоёрдугаар сарын 20. (МОНЦАМЭ). Гонконгийн тухай асуудлаархи Хятад- Английн хамтарсан тунхаглалд өчигдөр энд гарын үсэг зурав. Тунхаглалд Английн засгийн газрын өмнөөс Хятадад албан ёсоор айлчлахаар ирсэн Их Британийн ерөнхий сайд М.Тэтчер. БНХАУ-ын засгийн газрын өмнөөс Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян нар гарын үсэг зурлаа. БНХАУ-ын засгийн газар 1997 оны долдугаар сарын 1 нд энэ нутаг дэвсгэрт бүрэн эрхээ сэргээн эдлэх болно гэж уг тунхаглалд заажээ. Тунхаглалд БНХАУын улс төрийн гол гол чиглэлийг оруулжээ. Хүн амынх нь дийлэнх олонх хятад болох Гонконгийн нийгэм- эдийн засгийн одоогийн систем, хууль зүй, хүн амын аж төрөх ёсыг уг нутаг дэвсгэрийг Хятадад буцааж өгснөөс хойшхи 50 жилд өөрчлөхгүй байхаар эдгээр чиглэлд заажээ. 1997 оноос хойш Гонконгийн чөлөөт боомт, олон улсын санхүүгийн төвийн
1122 статусыг хэвээр байлгахын сацуу одоо байгаа <<чөлөөт зах зээлийн >> эдийн засаг, гадаадынхны мэдлийн хөрөнгийг хэвээр байлгахаар заасан байна. Үнэн сонин. 1984.12. 21. №306 (15955) ЗӨВЛӨЛТ-ХЯТАДЫН ХЭЛЭЛЦЭЭ БЭЭЖИН. Арван хоёрдугаар сарын 22. (МОНЦАМЭ). ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Иван Архипов, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Яо Илинь нарын хэлэлцээ өчигдөр энд эхлэв. Яо Илинь Иван Архиповыг хүндэтгэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын танхимд дайллага хийв. Уг айлчлал <хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн болон бусад салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж байгаагаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч илэрхийлэв. Энэ айлчлал ЗСБНХ, БНХАУ-ын харилцаа, хэлхээ холбооны түвшин дээшилж байгааг харуулж байна гэж тэмдэглэв. Иван Архипов үг хэлэхдээ Зөвлөлт Холбоот Улс БНХАУ-тай харилцаагаа сайжруулахыг ямагт эрмэлзэж, энэ чиглэлээр зохих алхам хийж байна. Хятадтай оновчтой хэлэлцээ хийх үүд хаалгыг ямагт нээлттэй байлгаж байна гэж ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Константин Черненко мэдэгдсэнийг анхааруулан дурдав. Сүүлийн жилүүдэд ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаанд бий болсон нааштай хандлагуудад Зөвлөлт Холбоот Улс баяр хүргэж байна. Зөвлөлт Холбоот Улс хоёр орны харилцаа, хэлхээ холбоог цаашид хөгжүүлэхийг зорьж байна гэж Иван Архипов тэмдэглэв. Үнэн сонин. 1984.12.23. №308 (15957) 1985 он. ҮНЭН сонин Америкийн генерал Хятадад Бээжин. Нэгдүгээр сарын 16. (МОНЦАМЭ), БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян Хятадад айлчилж байгаа АНУ-ын штабын дарга нарын хорооны дарга генерал Ж.Вессиг хүлээн авч уулзжээ. Америкийн генералын мэдэгдсэнийг үзвэл, хоёр тал тус хоёр орны цэргийн талаарх хэлхээ холбоог цэргийн техникийн салбарын хамтын ажиллагаатай хослох нь чухал гэдгийг уулзалтынхаа явцад цохон тэмдэглэсэн байна. Ж.Весси БНХАУ-ын Батлан хамгаалах Яамны сайд Жан Айпинтай уулзаж, Хятадын армийн жанжин штабын дарга Ян Дэжитэй хэлэлцээ хийж, хятадын цэргийн академид зочилж багш сонсогч нарын өмнө үг хэлжээ.Америкийн генерал Хятад орноор айлчлахдаа тус улсын хуурай замын, тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчний анги нэгтгэлүүдэд очно. Үнэн сонин 1985.01.17. №15. (15978)
1123 Өмнөд Хятадын бар үлдэх болов уу Өмнөд Хятадын нутагт ой мод огтолж, барыг хамаагүй их агнаснаас бар үзэгдэх нь эрс цөөрсөн байна.Одоо 40-80 бар үлджээ. Үнэн сонин 1985.01.19. № 17. (15980) Хятадын тал Вьетнамын саналыг хүлээн авсангүй ХАНОЙ. Нэгдүгээр сарын 18 (МОНЦАМЭ). <<Нян зан>> сонинд мэдээлснийг үзвэл, Вьетнам, Хятадын хил орчмын нжтгийн оршин суугчдад бэлгийн улирлын шинэ жилтэй амгалан тайван байдалд золгох боломж олгохын тулд нэгдүгээр сарын 16-наас хочрдугаар сарын 26-ныг дуусталх хугацаанд хоёр орны хил дээр ямар нэг зэвсэгт хэрэг үйлдэхээс татгалзах тухай БНСВУ-ын засгийн газраас Хятадын талд тавьсан саналыг Хятадын гадаад явдлын Яамны төлөөлөгч няцаажээ. Хэдий тийм боловч вьетнамыг тал хил орчмын нутгийн хүн амд шинэ жилтэй золгох хэвийн нөхцөл хангах үүднээс хоёр орны ард түмний найрамдлыг хүндэтгэн, эвийг эрхэмлэх сайхан сэтгэлийг үндэс болгон өөрийнхөө тавьсан саналыг чанд мөрдөн биелүүлнэ гэж тус сонинд зааж тэмдэглэсэн байна. Вьетнамын ард түмэн хоёр орны ард түмний найрамдлыг сэргээхийн тулд чармайлт байнга тавьж, Вьетнам, Хятадын харилцааг хэвийн болгоход бэлэн байгаагаа илэрхийлж байна гэж <<Нян зан>> сонинд цохон тэмдэглэжээ. Үнэн сонин. 1985.01.19. №17 (15980) Уламжлалт уулзалт ХОШИМИН. Нэгдүгээр сарын 18. (МОНЦАМЭ). Вьетнамы, Кампучи,Лаосын Гадаад явдлын Яамны сайд нарын аравдугаар бага хурал энд нээгдэв.Энэтхэг-Хятадын хойгийн орнуудын Гадаад явдлын Яамны сайд нарын уламжлалт энэ уулзалтаар олон улсын байдлын тулгамдсан асуудал, зүүн өмнөд Азийг энх тайван, тогтвортой байдал, сайн хөршийн харилцааны бүс болгоход чиглэсэн гурван орны гадаад бодлогыг зохицуулах, АСЕАН-ы орнуудтай үр бүтээлтэй яриа хэлцээ хийх зэрэг асуудал хэлэлцэх ажээ. Үнэн сонин. 1985.01.19. №17 (15980) Албан мэдээ гаргав ХОШИМИН.Нэгдүгээр сарын 19. (МОНЦАМЭ). Вьетнам, Лаос, Кампучи улс цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлах, олон улсын түгшүүртэй байдлыг намжаах, энх тайван, улс түмний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн Зөвлөлт Холбоот Улс, социалист хамтын нөхөрлөлийн бусад орны энх тайванч чухал санаачилгуудыг бүрэн дэмжиж байна гэж БНСВУ, БНАЛАУ, БНКАУ-ын Гадаад яюдлын Яамны сайд нарын өчигдөр энд дууссан аравдугаар бага хурлын дүнгийн тухай энд тараасан албан мэдээнд өгүүлжээ. Бээжингийнхнээс АНУ, Тайландтай хамтран Энэтхэг-Хятадын хогийн орнуудын эсрэг явуулж байгаа хорлон бусниулах ажиллагааг албан мэдээнд зэмлэн бураанааж,
1124 Энэтхэг-Хятадын хойгийн орнуудын ард түмэн Вьетнам, Лаос, Кампучийн үндэсний эрх ашгийг хамгаалан тэмцэх шийдвэр төгс байгааг илэрхийлжээ. Түүний зэрэгцээ ЭнэтхэгХятадын хойгийн энэ гурван орны ард түмэнтэй уламжлалт найрамдлаа нэн даруй сэргээхийг ямагт эрмэлзэж байна. БНАЛАУ,БНКАУ хоёр вьетнам, хятадын хил дээр амгалан тайван байдал тогтоох, энэ хоёр орны хоорондын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээг сэргээхэд чиглэсэн БНСВУ-ын хүч чармайлтыг бүрэн дэмжиж байна гэж уг баримт бичигт өгүүлжээ. Энэтхэг-Хятадын хойгийн улсууд Тайландын цэргийг хууль бусаар эзлэн авсан Лаосын нутаг дэвсгэрээс гаргах тухай БНАЛАУ-ын шаардлагыг дэмжиж байна. Тайланд-Лаос болон Тайланд Кампучийн хил дээр байдал түгшүүртэй хэвээр байгаа нь тус бүс нутгийн улс орнуудын хоорондох сөргөлдөөнийг гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа жанжлагч хүчнийхэнд л завшаантай хэрэг болж байна. Энэтхэг-Хятадын хойгийн орнууд Тайландтай найрамдалт харилцаа тогтоож, эдгээр хилийг найрамдлын хил болгох гэсэн сайн санаагаа дахин нотолж байна. Энэтхэг-Хятадын хойгийн орнууд бүс нутгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг эрмэлзэж, дор дурдсан цогц асуудлаар, тухайлбал полпотын ялт бүлгийнхнийг улс төрийн тайзнаас зайлуулмагц вьетнамын сайн дурын цэргийг кампучиас гаргах: аймаглан устгах аюул заналыг устгасан нөхцөлд кампучийн ард түмний тусгаар тогтнох эрхийг хүндэтгэх: олон улсын ажиглагчдыг оролцуулан кампучид бүх нийтийн чөлөөт сонгууль явуулах: нийгмийн өөр өөр байгуулалтай улс оронтой энх тайвнаар зэрэгцэн орших Зүүн өмнөд Азийн орнуудын нутаг дэвсгэрийг бусад орны эсрэг ашиглахыг хориглох: Зүүн өмнөд Азийн орнуудын тусгаар тогтнолыг гурав дахь орнуудын зүгээс хүндэтгэх зарчмын үндсэн дээр Зүүн Өмнөд Азийг энх тайван тогтвортой байдлын бүс болгох: байгуулсан хэлэлцээрүүдийг биелүүлэх олон улсын баталгаа бий болгох, хяналт тавих асуудлаар бүх сонирхогч талуудтай хэлэлцээ хийх хүсэлтэйгээ дахин нотолж байна. Зүүн өмнөд Азийн бүх орон хийгээд тус бүс нутгийн бус боловч манай гарагийг энэ хэсэгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн улс орнуудыг оролцуулан Энэтхэг-Хятадын хойгийн асуудлыг хэлэлцэх зорилгоор олон улсын бага хурлыг хуралдуулах саналтай байгаагаа нотолж байна гэж албан мэдээнд өгүүлжээ. Үнэн сонин. 1985.01.20. №20 (159801) <<НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ>>БОДЛОГО БЭЭЖИН. Нэгдүгээр сарын 24. (МОНЦАМЭ).Хятадын удирдлага <<нээлттэй хаалганы>> бодлого хэрэгжүүлэх, гадаадын, юуны өмнө Америк,Японы капиталыг Хятадын эдийн засагт өргөн нэвтрүүлэх чиг бодлогоо үргэлжлүүлж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян саяхан үг хэлэхдээ, 200 сая гаруй хүн амтай Хятадын эрэг хавийн нийт бүс нутаг ойрын үед нээлттэй бүс болно. Одоо байгаа дөрвөн тусгай бүс, тэнгисийн эрэг орчмын 14 хот, Хайнань арал дээр нэмж эрэг хавийн энэ бүсэд гадаадын капитал оруулах шинэ шинэ бүс байгуулах тухай асуудлыг БНХАУ-ын Төрийн Зөвлөл хэлэлцэж байна гэж мэдэгдэв.
1125 Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны хуралдаан дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Гу Мугийн тавьсан илтгэлд Хятадад юуны өмнө өрнөдийн капитал оруулах бодлогыг цаашид өрнүүлэх хэтийн төлөвийг нийтэд нь тоймлож, дүн шинжилгээ хийсэн байна. << Жэньминь жибао >> сонинд уг илтгэлийг товчлон нийтлэхдээ, Хятадын тийм бодлого урт хугацааны байх болно гэж цохон тэмдэглэжээ. Гу Му Хятадад гадаадын капиталыг хэрхэн ашиглаж байгаа тухай зарим мэдээ сэлтийг иш татаад, тухайлбал 1984 оны эцсээр эдийн засгийн тусгай дөрвөн бүсэд 2 миллиард гаруй америк долларын өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурсныг мэдэгджээ.Нээлттэй бүхэл бүтэн район байгуулахаар төлөвлөж байна гэж Гу Му хэлэв. БНХАУ-д өрнөдөөс хөрөнгө оруулах зорилгоор бусад улстай үйлдвэрийн газар байгуулах тухай албан ёсны хууль, тэрчлэн гадаадын капиталыг Хятадын <<дөрвөн шинэчлэлтийн>> зорилттой нягт уялдуулахад тус дөхөм үзүүлэхүйц бусад хууль гаргахаар төлөвлөж байна. Үнэн сонин. 1985.01.25. №22 (15985) Энхийг эрхэмлэгчийн дүрээр Бээжингийнхэн ердөө 8-10 жилийн өмнөхөн энх тайвны талынхны олон улсын хөдөлгөөнийг улс түмний хувьсгалт тэмцлийн зорилго, зорилтуудтай <<нийцэшгүй>> зүйл хэмээн хилэгнэн буруушааж, маоист үзэл сурталчид дэлхийн дайн зайлшгүй гарна, гарсан ч яах вэ гэсэн санааг эрээ цээргүй номлож, манай цөмийн эрин үед тийм дайн хүн төрөлхтөнд тоо томшгүй эмгэнэлт хор уршиг тарьж, Магадгүй хүн төрөлхтнийг сөнөөх аюултайг үл тоомсорлож байв. Мөнөөх Дэн Сяопин нэг удаа цөмийн мөргөлдөөн Хятад улсын хувьд аймшигтай биш юм. Яагаад гэвэл Хятад улс ядуу орон учраас хөгжингүй орнуудыг бодвол түүнд алдана гэх юм байхгүй гэсэн <<тайтгаруулсан >> мэдэгдэл хийсэн юм. <<Соёлын хувьсгал>> жилүүдэд хятадын энх тайвны талынхны хороог тараасан нь учиртай юм. Одоо Бээжингийнхэн дэлхийн дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгдсэн болох гэж хүртэл оролдож байна. Тэр ч байтугай энэ оны зургадугаар сард Бээжинд << Дэлхийн энх тайвны симпозиум>> гэгчийг хийхээр төлөвлөжээ. Энэ симпозиумд гадаадын дайныг эсэргүүцсэн байгууллагуудын 50 орчим төлөөлөгчдийг урьж оролцуулна гэж олон улсын харилцан ойлгох үйл явцын төлөө Хятадын холбооны дэд ерөнхийлөгч саяхан Бээжинд мэдэгджээ. Хятадын төлөөлөгч энх тайвны төлөө олон улсын хөдөлгөөнд зулгуйдах гэж илэрхий санаархахдаа тус хөдөлгөөнийг хамгийн том бөгөөд нөлөө бүхий хөдөлгөөний нэг хэмээн нэрлэжээ. Тэр 1949 оноос Хятад улс дачн дэлхийн энх тайвны төлөө тэмцлийг гадаад бодлогынхоо гол зорилго хэмээн үзэж, улс орныхоо дотоодод ч, хилийн чанадад ч энх тайвны төлөө идэвхтэй тэмцэж ирсэн мэтээр ярьсан нь мартамхай хүмүүсийн хэрд тааруулж хэлсэн үг бололтой. Гэвч Лениний зааж сургасанчлан хүмүүсийг өөрөө өөрийгөө гоёсон чамин хувцсаар нь биш, өөрөө өөртөө өгсөн сайхан нэр алдраар нь биш, өөрөө өөртөө өгсөн сайхан нэр алдраар нь биш, харин тэд юу хийж үнэн хэрэгтээ юуг сурталчилж байгаагаар нь үнэлж цэгнэвэл бээжингийн эрх баригчид энх тайвны төлөө тэмцэхийг урьдын адил нэг
1126 их чармайхгүй байна. Тэдний одоо хийж буй энхийг эрхэмлэсэн мэт мэдэгдлүүд нь гагцхүү цаг зуурын бодол тооцооноос үүдэн гарчээ гэсэн дүгнэлт хийж болох байна. Дүрсэлж хэлбэл: Бээжингийнхэн <<нэг сумаар хоёр туулай агнахыг >> хүсч байна. Нэгдүгээрт: аятай эгзэг таарсан газар дайныг эсэргүүцсэн хөдөлгөөний эгнээнд хагарал гаргаж, тийм байгууллагын гишүүдийг талдаа татах, Хоёрдугаарт: социалист хамтын нөхөрлөлийн орнуудын энхийг эрхэмлэсэн санал, санаачилгуудыг гутааж, энх тайвны талынхны дотор зөвлөлтийн эсрэг үзэл дэлгэрүүлэх зорилго тавьж байна. Янз бүрийн улс оронд аливаа нэг хэлбэрээр өрнөж байгаа энх тайвны хөдөлгөөний тухайд Хятадад Нийтлэгдэж буй бүх зүйлд зөвлөлтийн гадаад бодлого энх тайвныг сахин хамгаалах үйл хэрэгт нийцэхгүй байгаа мэт явуургүй байгаа үзэл санааг сурталчилж байна. Бээжингийн 60-аад оны үеийн маоистуудын зан авирыг аялдан дагаж, улс төрийн болон газар зүйн харилцан адилгүй нөхцөлд ажиллаж буй дайныг эсэргүүцсэн хүчнийхнийг хооронд нь сөргөлдүүлэхийг санаархаж байгаа нь илт байна.Иймэрхүү чиг шугам нь гагцхүү империализмд, энх тайвны төлөө дэлхийн хөдөлгөөнд оролцогчдыг <<өөр өөр гэрт>> тараан тусгаарлаж, тэгснээрээ олон улсын аюулгүй байдлыг хангах талаар энх тайвны хөдөлгөөнийхний тавьж буй хүч чармайлтыг сулруулахыг хүсч байгаа өрнөдийн милитарист бүлгийнхэнд л ашигтай юм. Гэвч энх тайвны төлөө хөдөлгөөнийг хагалан бутаргах, тэр тусмаа уг хөдөлгөөнийг Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хандуулах гэсэн одоогийн оролдлого 60-аад оны үеийнх шиг мөн л дампуурах тавилантай. Дэлхийн энх тайвны зөвлөлийн ерөнхийлөгч Ромеш Чандра саяхан Москвад болсон бүх холбоотын энх тайвны талынхны бага хурал дуур үг хэлэхдээ, Аугаа сайхан орон Зөвлөлт Холбоот Улс энх тайвны өмөг түшиг болж байна. Энэ нь дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцогч бүх хүмүүст итгэл төрүүлж байна. Бидний нийтийн тэмцэл амжилт олж байна гэж онцлон тэмдэглэсэн билээ. Нэгдүгээр сарын 26. Үнэн сонин. 1985. 01.27. №24 (15987) Хятад улс Вьетнамд дайсагнаж байна ХАНОЙ. Нэгдүгээр сарын 28.(МОНЦАМЭ). Хятад улс Вьетнамын талаар дайсагнасан өдөөн хатгах бодлого явуулахаасаа татгалзаагүй байгааг сүүлийн өдрүүдийн хэрэг явдал гэрчилж байна гэж ВМА-гийн энд тараасан Хятадын эзэрхэн түрэмгийлэгчид, жанжлагчдын үйлдсэн ялт хэргийг мөрдөн шалгах комиссын албан мэдээнд өгүүлжээ. Билгийн улирлын шинэ жилийн баярын үеэр хил дээр ямарваа зэвсэгт ажиллагаа үйлдэхээс татгалзах тухай Вьетнамын саналын хариуд Бээжингийнхэн аюултай шинэ өдөөн хатгалгаа үйлдэв гэж баримт бичигт цохон тэмдэглэжээ. Нэгдүгээр сарын 5-наас 16-ныг дуустал хугацаанд Хятадын явган цэргийн салбар ангиуд их буу, танкаар дэмжүүлэн Вьетнамын нутагт цөмрөн орж, хэд хэдэн өндөрлөгийг булаан эзэлж, Вьетнамын хил орчмын Хатуен, Хоангльеншон, Лайтяу,Каобанг Куангнинь мужийн хүн амын эсрэг хэд хэдэн удаа зэвсэгт ажиллагаа үйлджээ.Вьетнамын нутагт шургалсан Хятадын хорлон сүйтгэх бүлгүүд тагнуул хийж, замуудыг минажуулж, вьетнамын хүн амын дотор дайсагнасан суртал нэвтрүүлэг явуулж байна.Хятадын талын хорлон сүйтгэх энэ аюултай
1127 ажиллагаа нь Вьетнамын умард мужийн хилийн районы байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн бөгөөд шинэ жилийн баярын үеэр орон нутгийн оршин суугчдын хэвийн амьдралыг алдагдуулах зорилготой юм. Хятадын зүгээс дайсагнасан өдөөн хатгалгаа үйлдэж буй үед Вьетнамын ард түмэн эх орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан өнгөлзлөгт няцаалт өгч, улсынхаа хилийг найдвартай хамгаалах шийдвэр төгс байна гэж баримт бичигт тэмдэглэжээ. Үнэн сонин. 1985.01.29. №25 (15989) Хятад, Өмнөд Солонгосын түншлэл ТОКИО. Нэгдүгээр сарын 30 (МОНЦАМЭ).Хятад, Өмнөд Солонгосын худалдааны хэмжээ өнгөрсөн оны эхний арван сард 1983 оны мөн үеийнхтэй, харьцуулбал хоёр гаруй дахин нэмэгдэж, 115 сая доллар болов гэж Киодоцусин агентлаг мэдээллээ. Бээжингийнхэн Өмнөд Солонгостой хийж байгаа худалдааныхаа наяад хувийг Гонконгоор дамжуулж байна. БНХАУ, Өмнөд Солонгостой худалдаа-эдийн засгийн харилцаанд Гонконгийн ач холбогдол нэмэгдэнэ. Сөүлийнхэн саяхан Гонконг дахь пүүс, банкныхаа тоог олшруулав. Гонконг одоо <<Хэндэ>> гэдэг үйлдвэрийн нэгдлийг оролцуулан Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрийн пүүс, банкны төлөөлөгчийн газар, салбар 75 байна. Хятад-Өмнөд Солонгосын худалдааны 15 гаруй хувийг Японы худалдааны компаниудаар дамжуулан хийж байна гэж тус агентлаг заан тэмдэглэжээ. Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрийн бүлгийнхэн Хятадад очих нь олширч байгаа тухай Японы сонинуудад бичиж байна. Тухайлбал, өмнөд Солонгосын аж-үйлдвэрхудалдааны нөлөө бүхий <<Тэву>> гэдэг компанийн удирдагч нэгдүгээр сарын эхээр БНХАУ-д очжээ. Түүний энэ нууц айлчлан авто машины үйлдвэрлэлийн тухай хэлэлцээр байгуулсантай холбоотой гэж үзэж байна. Үнэн сонин. 1985.01.31. №27 (15990) Цэргийн холбоог бэхжүүлж байна МОСКВА. Хоёрдугаар сарын 1. (МОНЦАМЭ). Гадаадын хэвлэлд заан тэмдэглэж байгааг үзвэл, сүүлийн бүтэн жил хагасын дотор АНУ,БНХАУ-ын хооронд цэргийн хэлхээ холбоо ихээхэн нууц байдалтай байгаа боловч өгсөх замаар, нэн үр бүтээлтэй хөгжиж байна. Мөн хугацаанд Хятадад пентагоны толгойлогч К.Уайнбергер, Тэнгисийн цэргийн хүчний Яамны сайд Ж.Леман, түүнээс нэлээд доогуур зиндааны хэд хэдэн төлөөлөгч айлчлав. Үүний хариуд өнгөрсөн оны хавар Хятадын цэргийн өндөр албан тушаалын төлөөлөгчид АНУ-д айлчилж, америкийн 14 хот дахь батлан хамгаалалтын завод, объектод, түүний дотор <<Хьюз эйркрафт>>,<<Боинг>>,<<Ханиу-элл>> зэрэг пентагоны захиалгыг биелүүлэгч үйлдвэрийн газарт очсон юм гэж АНУ-ын штабын дарга нарын хорооны дарга генерал Ж.Весси саяхан Хятадад албан ёсоор айлчилсантай холбогдуулж <<Правда>> сонинд өчигдөр бичжээ.
1128 Генерал Ж.Вессийн саяхны айлчлалыг Вашингтонд ч, Бээжинд ч өндөр үнэллээ. Гадаад орнуудын хэвлэлд мэдээлснийг үзвэл, ийм хэлхээ холбоог үргэлжлүүлэхээр хэлэлцэн тохирсон байна. Тухайлбал, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн жанжин штабын дарга Яндэжи, хятадын тэнгисийн цэргийн хүчний командлагч Лю Хуацин нар АНУ-д, АНУ-ын тэнгисийн цэргийн штабын дарга адмирал Ж.Уоткинс, тэнгисийн явган цэргийн корпус командлагч генерал П.Келли нар БНХАУ-д айлчлах болжээ. Сүүлийн үед тухайлбал Ж.Весситэй хийсэн уулзалтын үеэр хятадын удирдагчид БНХАУ-ын гадаад бодлого <<биеэ даасан шинжтэй >> хийгээд энэ учир шалтгааны улмаас АНУ-тай ямар нэгэн <<стратегийн түншлэл бий болгох >> боломжгүйг онцлон тэмдэглэж байна.Тийм хэдий боловч Вашингтоныхон энэ талаар тун өөдрөг үзэлтэй байна. Гадаад орнуудын хэвлэлд мэдээлснийг үзвэл, орчин үеийн технологи нийлүүлж, тухайн бүс нутгийн цэрэг-стратегийн байдлын тухай тагнуулын мэдээлэл олгох, зэвсэг худалдах, АНУын 7 дугаар флотын хөлөг онгоцнуудыг хятадын боомтуудад оруулах замаар хятадын империализмын нөлөөний хүрээнд татан оруулах зорилгоор Пентагонд бүр 1979 онд хэд хэдэн зөвлөмж боловсруулжээ. Аман дээрээ нууц хааж байгаа боловч энэ чиг бодлого Рейганы засаг захиргааны ажил явуулгад, ялангуяа БНХАУ-тай цэргийн хэлхээ холбоо тогтоох талаарх төлөвлөгөөнд нэлээд тод харагдаж байна. Үүнтэй холбогдуулж АНУ-ын Батлан хамгаалах Яамны сайдын туслахын орлогч Ж.Келли илэн далангүй ярив. Тус 2 орны Батлан хамгаалах Яамны хоорондын хамтын ажиллагаа нь <<стратегийн яриа хэлцээ >> хийх үндэс тавьж, << эрх ашиг нийлсэн цагт зэрэгцээ ажиллагаа >> явуулах боломж олгож байна гэж тэр үзэж байна гэж <<Правда >> сонинд бичжээ. Үнэн сонин. 1985.02.02. №29 (15992) Төлөөлөгчийн мэдэгдэл ХАНОЙ. Хоёрдугаар сарын 5. (МОНЦАМЭ).Сүүлийн үед Хятадын тал Вьетнам, Хятадын хил ээр зэвсэгт өдөөн хатгалгаа шатлан өргөжүүлэхийн зэрэгцээ Хятадад Вьетнамын улсыг занасан үг хэлж байна. Тухайлбал, Хятадын хил дээр байгаа цэрэг <<байлдааны бэлэн байдалд байна>> гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.Хятад улс <<Вьетнамд 2 дахь сургамж өгөх эрхтэй юм>> гэж Синьхуа агентлагийн тараасан БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын Сингапурт хийсэн мэдэгдэл онц ноцтой юм гэж энд үг хэлсэн БНСВУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч зааж тэмдэглэсэн байна. Хятадын талын эдгээр мэдэгдэл нь Зүүн Өмнөд Азийн болон дэлхий дахины улс түмэн, түүний дотор хятадын өөрийнх нь ард түмний энхийг эрхэмлэсэн амин чухал эрх ашигт харшилж байна. БНСВУ-ын засгийн газар хятадын талын зэвсэгт өдөөн хатгалга болон дайсагнасан мэдээллийг буруушааж байна. Вьетнамын засгийн газар, ард түмэн хилийн түгшүүртэй байдлыг арилгах, 2 орны хооронд хэвийн харилцаа сэргээхийн тулд хүч чармайлтаа тууштай тавьж байна. Үүний сацуу Вьетнамын ард түмэн эх орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,
1129 аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр төгс байна. Гэж БНСВУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч мэдэгджээ. Үнэн сонин. 1985.02.06. №32 (15995) Хэвлэлийн мэдэгдэл ТОКИО.Хоёрдугаар сарын 7.(МОНЦАМЭ).Бээжинд хийсэн ээлжит мэдээллийн тухай японы хэвлэлд нийтлэв.АНУ-ын байлдааны хөлөг онгоцуудыг БНХАУ-ын боомтуудад оруулах тухай асуудлыг хятад, америкийн хооронд хэлэлцэж байна гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгч мэдээлжээ. АНУ-ын штабуудын дарга нарын хорооны дарга генерал Ж.Весси өнгөрсөн сард Хятадад албан ёсоор айлчлах үеэр хөлөг онгоц оруулах, мөн Хятадад тэнгисийн цэргийн зэвсэг, хэрэгсэл нийлүүлэх талаар тохиролцсон тухай мэдээ гарсан юм гэж дээрхтэй холбогдуулан японы хэвлэлд бичиж байна. Түүнчлэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийн айлчлалын үеэр энэ тохиролцоог албан ёсны болгох юм гэж бас мэдээлж байлаа. Нэгдүгээр сарын сүүлчээр Бээжинд очсон энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тухайлбал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Яамны сайдын шинжлэх ухаан, техникийн судалгаа шинжилгээ болон зэвсгийн системүүдийн асуудал эрхэлсэн туслах М.Пейсли, Пентагоны нэгэн газрын дарга адмирал С. Уайт оржээ. М.Пейсли тэргүүтэй АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна гэж <<Санкэй Симбун>> сонинд бичжээ. Гэвч энэ айлчлал нэлээд нууц байдалд болж, энэ талаар хятадын хэвлэлд огтхон ч бичихгүй байна. Гэтэл БНХАУ-д генерал Ж.Вессийн хийсэн айлчлалын тухй өргөн мэдээлж байв гэж <<Санкэй Симбун>> сонинд бичсэн байна. АНУ, Хятадын хооронд улам хөгжиж байгаа цэргийн холбоо Азийн орнууд, түүний дотор Японд улам бүр болгоомжлол төрүүлж байгаа учраас америкийн талтай тохиролцсоны дагуу ийнхүү нууцалж байна гэж тус сонинд цохон тэмдэглэжээ. АНУ-ын хувьд гэвэл тус улс ер бишийн алхам хийж, Ж.Вессийн айлчлалын дараа АСЕАНын орнуудад пентагоны албан ёсны төлөөлөгч илгээсэн бөгөөд тэр төлөөлөгч Хятадтай Вашингтоныхны цэргийн салбарт хамтран ажиллаж байгаагийн зорилгыг тайлбарлажээ. Номхон далайн болон Энэтхэгийн далайн бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч У.Кроу мөн ийм зорилгоор Токиод очсон юм гэж <<Санкэй Симбун>> сонинд заажээ. Үнэн сонин. 1985.02.08. №34 (15997) Афганистаны ардын ардчилсан төв хорооны захидал КАБУЛ. Хоёрдугаар сарын 8. .(МОНЦАМЭ). Афганистаны Ардын Ардчилсан Намын Төв Хорооны Хятадын Коммунист Намын Төв Хороонд явуулсан захидлыг БАХТАР агентлаг нийтэлжээ. Уг захидалд: <<Нөхөд бб Афганы хэрэгт Хятад улс хөндлөнгөөс улам их оролцож, афганий хувьсгалыг эсэргүүцэж буй хувьсгалын эсэргүү хүчнийг улам дэмжиж байгаагийн улмаас ХКН-ын Төв Хороонд энэхүү захидлыг илгээх шаардлагатай гэж АААН-ын Төв Хороо
1130 үзэж байна. Хятад улс тийнхүү дэмжих явдлаа хүчтэй болгож байгааг хөдөлбөргүй нотлох баримт олон байна. Дээрэмчдээс олзолсон зэвсгийн дотор АНУ болон НАТО-гийн бусад орноос нийлүүлсэн байлдааны техникээс гадна <<БНХАУ-д үйлдвэрлэв>> гэсэн хаягтай зэвсэг олон тааралдаж байна. Хятад улс Афганистаны хувьсгалт засгийн эсрэг илэрхий дайсагнасан кампани дэгдээж, гүжир гүтгэлэг хийж афганий шинэ байгуулал, манай ард түмнийг дайсагнасан хандлагыг дэвэргэхэд нэрмээс болж байна. Хятад улс афганы газар нутагт зүй бусаар авирлаж буй хувьсгалын эсэргүү дээрэмчдэд цэргийн болон өөр бусад өргөн тусламж хойшид ч үзүүлэх санаатай байгааг хятадын албан төлөөлөгчид шууд мэдэгдэж байна. Тэр тусмаа империалист дарлалын хамаг хүнд хүчрийг биеэр амсаж, хувьсгалт чөлөөлөх тэмцлийн шуурган галыг дайрч өнгөрсөн орон БНХАУ тийм байр суурь баримталж байгаад бид зүй ёсоор дургүйцэж байна. Хятадын хөдөлмөрчин олон түмэн ямар их үнэ цэнээр ардын хувьсгал хийж, тэр хувьсгалд өдий төдий хүнээ алдаж, их бэрхшээл туулсныг бид мэднэ. Хятадын ардын чөлөөлөх арми эхлээд японы булаан эзлэгчидтэй, дараа нь империалист бүлгийнхэн, юуны өмнө АНУ-ын дэмжлэгт дулдуйдсан гоминданй хүчтэй эрх чөлөөний төлөө олон жил ширүүн тэмцэл хийсэн билээ. Ингэхдээ Хятадын Коммунист Нам Зөвлөлт Холбоот Улсаас улс төрийн болон өөр бусад асар их дэмжлэг авч байсан юм. 1945 онд Манжуурт японы квантуны армийг бут цохисон нь Хятадыг японы эзэгнэлээс болон гоминданы ноёрхлоос чөлөөлөхийн төлөө тэмцэлд ч хятадын улаан армид үр нөлөөтэй тусламж болсон билээ. Энэ бүх сорилтыг даван туулсан Хятад улс 1978 оны 4 дүгээр сарын хувьсгалыг бүр анхнаас нь дэмжих ёстой баймаарсан. Учир нь хувьсгалт чөлөөлөх дайны жилүүдэд хятадын олон мянган хувьсгалчийн амь насаа зориулан тэмцсэн мөн л тийм зорилгын төлөө афганий эх орончид тэмцэж байсан юм. Одоо хорин жилийнхээ ойг тэмдэглэж байж АААН хувьсгалын ялалтын төлөө нууц байдлын хүнд бэрх нөхцөлд хэдэн арван жилийн турш тэмцэж ирсэн. Афганистаны үндэсний тусгаар тогтнолын төлөө, афганы ард түмнийг олон жилийн гуйланчлал, харанхуй бүдүүлэг ёс, хоцрогдлоос, газрын том эзэд, феодалууд, мөнгө хүүлэгчдээс чөлөөлөхийн төлөө, хүн хүнээ дарлан мөлжих ёсгүй нийгэм байгуулахын төлөө бид тэмцэж ирсэн, тэмцэж ч байна. Афганий хувьсгалыг ард түмний сайн сайхны тусын тулд Даудын эзэрхэг дэглэмийн эсрэг хийсэн билээ. Энэ хувьсгал Афганы багагүй зүйл өгсөн. Бид ч өөрсдийнхөө анхны ололт амжилтаар зүй ёсоор бахархдаг.Улс ардын аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1983онд 1981 оныхоос 15 хувь, түүний дотор улсын болон холимог секторт 24 хувь өслөө. Эдийн засагт улсын секторын эзлэх хувь хувьсгалын жилүүдэд 20 хувь нэмэгдэв. Афганистанд хөдөөний хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой газар усны ардчилсан шинэтгэл хийж байна. Хамтын хүчээр харилцан туслах янз бүрийн хэлбэр хөгжиж байна. Хөдөө аж ахуйн 308,эд хэрэглэгчдийн болон гар үйлдвэрийн 138 хоршоолол байгуулж, хоршоологчдын 14 дэлгүүр ажиллаж байна. Энэ бүхэн нь зөвхөн алхам юм.
1131 1979-1983 онд улсын секторын ажилчин, албан хаагчдын цалинг бид хоёр удаа нэмлээ. Хөвөнгийн түүхий эд, чихрийн манжин худалдан авах үнийг 2 удаа нэмэгдүүлэв. Ажилчин, албан хаагчдад зориулж эн тэргүүний хэрэгцээт барааны нийтийн тээврээр зорчих үнийг тогтвортой байлгахын тулд улсаас их хэмжээний зээллэг олгож байна. Сүүлийн 5 жилд эмнэлгийн ор 84% , их эмчийн тоо 45%-аар өсөв. Нэг сая гаруй хөдөлмөрчин бчиг үсэг тайлагдав. Орон нутагт засаг захиргааны болон удирдах байгууллагыг ардчилж байгаа нь ард түмэнтэй манай зэвсгийн хэлхээ холбоог өргөжүүлэн бэхжүүлэх, асуудлыг хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс улам шуурхай, бүрэн шийдвэрлэхэд туслах зорилготой юм. Үйлдвэрчний эвлэл, хоршооллын болон залуучууд эмэгтэйчүүдийн байгууллага, тэрчлэн хувьсгалаас хойш манай оронд байгуулсан бусад байгууллагаас нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө өсөж байна. Тийнхүү бүтээн байгуулах үйлс, хөгжил дэвшил нь манай хувьсгалын мөн чанар болж байна. Афганистаныг түүхээс хол хөндий, хоцрогдол, гуйланчлалын арчаагүй байдалд хэвээр байлгахыг санаархсан этгээдүүд афганий хувьсгалыг эсэргүүцээгүйсэн бол хувьсгалт Афганистан улс энэ жилүүдэд шинэ амьдрал цогцлон байгуулах замаа бүр их амжилтад хүрэх байсан. Хувьсгалаар эрх ямбаа алдсан феодалууд, тэдний хамсаатан, омгийн ахлагчид, зууч хөрөнгөтөн нийгмийн бусад этгээдүүд манай хувьсгалын эсрэг эвсэн нийлсэн юм. Хэрэв Афганий хувьсгалын дайснуудыг хилийн чандад тухайлбал Америкийн империализм, бүс нутгийн харгис хүчин өмгөөлөн дэмжээгүйсэн бол тэднийг түргэн устгах байсан нь гарцаагүй юм. Чухамдаа эдгээр хилчин хувьсгалт Афганистаны эсрэг зарлаагүй дайсныг хэрэг дээрээ өөгшүүлж зохион байгуулж байгаа юм. Харгис хүчин афганий хувьсгалын эсрэг хорон явуулга үйлдэхдээ, улс түмний нийгмийн хөгжил дэвшил, жинхэнэ эрх чөлөөг ангийн үүднээс үзэн ядах Зөвлөлт Холбоот Улсын өмнөд хилд тус улсын эсрэг түрэмгий ажиллагаа үйлдэх түшиц газар байгуулах санаархлыг удирдлага болгож байна. Тэдний ангийн нийтлэг ашиг сонирхол, чөлөөт ардчилсан бүх хөдөлгөөнийг боомилон дарах гэсэн санаархал империализм, бүс нутгийн харгис хүчин, афганий хувьсгалын эсэргүүчүүдийн холбоо сүлбээний үндэс болж байхад, БНХАУ түүнд татагдан орж буй нь зүй ёсонд нийцэхгүй байна. Хувьсгалын тухай, нийгмийн дэвшлийн тухай их ярьдаг энэ орон яахлаараа чухамхүү хувьсгал, улс түмний нийгмийн дэвшил хөгжлийг дайсагнагч нийтлэг үзэл санаагаар нэгдсэн зүсэн зүйлийн империалист, харгис хүчинд, бүр ёсоор нь хэлбэл тухайн үедээ хятадын хувьсгалыг цусанд живүүлэхийг хичээж байсан тэр этгээдүүдийн шууд залгамжлагчдад туслахад хүрэв ээ? Хэрэв шинэ Афганистанд хятадаас хөдөө аж ахуйн техник, трактор, хоол хүнс, машин нийлүүлж, түмэн зовлон эдэлсэн манай орны эдийн засаг, соёлын талбар шинэтгэх, феодал омгийн өнгөрсөн үеийн хүнд уршгийг арилгах талаар хятадын мэргэжилтнүүд афганичуудтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа бол ойлгомжтой байх сан. Гэтэл ингэхийн оронд хятадын зэвсгээр зэвсэглэсэн дээрэмчдийг хилийн чанадаас шургалуулж, тэд энэ зэвсгээр өвгөд хөгшид, хүүхэд багачуудыг алж, сургууль, эмнэлэг, сүм хийдийг дэлбэлж, манай ард түмний энхийн бүтээн байгуулах хөдөлмөрт саад тотгор
1132 учруулж байна. БНХАУ үймээн дэгдээгчдэд миномёт, тийрдэггүй их буу, танк устгах гранат, зенитийн хэрэгсэл, буудлагын зэвсэг, пуужин болон бусад төрлийн байлдааны техник нийлүүлсэн байна.Дотоодын хувьсгалын эсэргүүчүүд, тэднийг дэмжиж байгаа Афганистаныг дайсагнасан гадаадын хүчний улайрсан дайралтыг няцааж буй манай цэргийнхэн ч тийм зэвсэг цөөнгүй олзлоод байна. Үхэл таригч энэ техникийн дотор Хятадад үйлдвэрлэсэн тийрэлтэт 300 сум, 12 амтай пуужингийн суурь байгаа юм. Хятадын нутаг дэвсгэрт, тухайлбал БНААфгУ-ын бүр ойролцоо Шинжаанд байгуулсан тусгай хуарангуудад хятадын зөвлөхүүд афганий дээрэмчдийг зэвсэглэн, сургаж, улмаар хууль ёсны засгийн газрын эсрэг тэмцэхийн тулд Афганистанд шургалуулж байна. Пакистаны нутаг дэвсгэрт байрладаг сургалтын төвүүдэд афганий алан хядагч этгээдүүдийг хятадын хэдэн зуун сургагч сургаж байна. Түүнээс гадна өнгөрсөн оны зун афганий дээрэмчдэд пакистаны армиар дамжуулан 2 мянгаад пулемет танк устгах гранатйн нэг мянган цэнэг, бууны хагас сая шахам сум нийлүүлсэн байна. Зөвлөлтийн хязгаарлагдмал тооны цэрэг Афганистанд байгаа талаар танай баримталж байгаа байр суурийг эрс эсэргүүцэж байна. Зөвлөлтийн цэрэг НҮБ-ын дүрэм, тэрчлэн Афганистан, ЗСБНХУ-ын хооронд 1978оны 12 дугаар сард байгуулсан найрамдал, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу хууль ёсны үндсэн дээр энд байгаа юм. Зөвлөлт холбоот улс тухайн үедээ интернационалч эв санааны нэгдэлтэй байх эрхэм зарчмыг удирдлага болгож, Хятадын ардын чөлөөлөх армид цэргийн өргөн тусламж үзүүлж байсныг та бүхэнд сануулахыг хүсч байна. 1945 онд ялгуусан улаан армид бут цохигдсон олон сая хүнтэй квантуны армийн зэвсэг, байлдааны техникийг үнэ төлбөргүй шилжүүлсэн билээ. Хятадын ардын чөлөөлөх армид зөвлөлтийн цэргийн зөвлөхүүд ажиллаж байсан юм. Хятадын ард түмэн гоминдан, түүнийг дэмжиж байсан америкийн империализмыг ялахад ЗСБНХУ-ын оруулсан хувь нэмрийг тэр үед Мао Зэдун, Жоу Эньлай, Жу Дэ, Лю Шаоци нар өргөн хүлээн зөвшөөрч байсан билээ. Хувьсгалт хятад улсад ЗСБНХУ цэргийн тусламж үзүүлж байсныг талархаж байсан хирнээ манай хувьсгалд тийм тусламж үзүүлэх эрхийг яагаад үгүйсгэж байна вэ? Энэ талаар танай байр суурь илэрхий зөрчилдөж байна. Афганий хувьсгалчид бид ХКН, хятадын их ард түмэнд дайсагнан ханддаггүй. Шинэ Хятад улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр, тухайлбал НҮБ-д элсүүлэхийг тэрчлэн Бандунгийн бага хурал дээр Афганистан улс тууштай, шийдвэртэй дэмжиж байсан юм. Бид та бүхэнтэй эв найртай, сайн хөршийн ёсоор аж төрч, харилцан ашигтай, эрх тэгш харилцаатай байхыг хүсч байна. Ингэхийн тулд Хятад улс афганы хувьсгалыг дайсагнасан бодлого явуулахаас татгалзаж, хувьсгалын эсэргүү хүчнийг дэмжихээ зогсоох явдал л хэрэгтэй байна. Ингэх нь манай 2 орны ард түмний язгуур эрх ашиг хийгээд бүх нийтийн энх тайвны үйл хэрэгт нийцэхсэн билээ. Нөхөрсгөөр мэндчилсэн АААН-ын Төв Хороо>> гэжээ. Үнэн сонин. 1985.02.09. №25 (15998) Хятад байр суурь арга буюу болгоомжлол төрүүлж байна
1133 Өнөөгийн түгшүүртэй ертөнцөд аль улс орон ямар байр суурь баримталж байгаа вэ гэдэг бол ихээхэн учир холбогдолтой. Дайн, энх гэсэн хоёр гол чиглэлээр улс төрийн бодлогын ерөнхий хандлага тодорхойлогдох боллоо. Пуужин цөмийн гэр нэрлэгдэж байгаа манай эрин үед шинжлэх ухаан-техникийн хүч боломж асар их юм. Үүнийг чухам дайнд хэрэглэх үү, эсвэл энх тайван амьдралд зориулах уу гэдгээс хамаг хэрэг шалтгаална. Вашингтоныхон хүчээр түрүү барих бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хүн төрөлхтний оюуны болон хөдөлмөрийн гарамгай ололт бүрийг ашиглаж байна. Ингэснээрээ тэд манай гаригийн соёл иргэншлийг устгахаар илт заналхийлж байгаа билээ. Зөвлөлүүдийн орон энх тайвныг сахин хамгаалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байна. ЗХУ хэнийг ч эзлэн түрэмгийлэхээр заналхийлээгүй гэдгийг улс түмэн бэлхнээ мэдэж байна. Цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй байх алдарт үүргийг өөртөө дангаараа хүлээсэн орон ЗХУ-аас өөр хаана байна вэ? Гэтэл америкийн эрх баригч бүлэг ийм үүрэг авах нь байтугай энэ талаар ярьж ч зүрхлэхгүй бултан зугтсаар байгаа шүү дээ. Тэд одоо стратегийн хамгаалалтын санаачлага гэгчийн тухай их ярих болов. Үүний учир утга нь юу вэ? Гэвэл пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах явдал гэнэ. Пуужингаар тэдний эсрэг хэн довтлох гээд байгаа юм бэ? Хэн ч довтлох гээгүй. Харин Вашингтоныхон л өөрснөө ЗХУ, социалист бусад орны эсрэг пуужинт цөмийн цохилт хийхээр бэлтгэж загалмайтны аян дайн зарлаа биз дээ. Империалистууд эхлээд цөмийн цохилт хийх гэж байгаа болохоор хариу цохилтыг амсах нь мэдээж. Хариу цохилтоос л хамгаалах зорилгоор ийм системийг бий болгох гэж улайран зүтгэжээ. Өөрөөр хэлбэл найдвартай бамбайтай болж аваад бусдыг хиар цохиж, санаа зоригоо тулган хүлээлгэх зорилготой юм. Үүнийг чинь батлан хамгаалах зорилготой гэж хэн үнэмших билээ. Аравдугаар сарын 1-нд эхлэх 1989 оны санхүүгийн жилийн төсвийн зардал нь 973,7 миллиард доллар юм. Түүнээс Пентагонд 317,7 миллиардыг нь өгөхөөр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл одоогийн санхүүгийн жилийхээс цэргийн зардал 29 миллиардаар өснө гэсэн үг. Дээр өгүүлсэн пуужингийн довтолгооноос хамгаалах системд ойрын жилүүдэд 26 миллиард доллар зарна. Энэ бол зөвхөн өчүүхэн хэсэг нь билээ. Ер нь яваандаа сансрыг милитаричлахад триллионоор тооцогдох зардал гаргах гэж байгаад амирекийн цэрэг-аж үйлдвэрийн концернууд шунал нь хөдөлж баяр хүргэн угтаж байна. Эдгээр концернуудыг гадаадын хэвлэлд чоно гэж бичиж байгаа нь чухам онож өгсөн нэр мөн. Рейган, чоно цатгалан бол хонь яахав тэсэж л бай яваандаа бол дэлхийг ноёрхоод ирэх үед америкчууд цөмөөрөө хагартлаа цадах болноо гэдэг бодлого баримталж байна. Вашингтоныхоны хүний үнэргүй энэ бодлогыг жирийн улс орнууд байтугай НАТО дахь түншүүд нь ч хүртэл эсэргүүцэх болов. Жишээлбэл Грек улс америкийн цэрэг зэвсгийг нутгаа оруулахын анхнаасаа зөвшөөрөөгүй юм гэдгээ мэдэгдэж америкийн бодлогын шийдвэртэй эсэргүүцэж байна. Бельги, Голланд мөн ийм байр суурь дээр зогсож америкийн цөмийн зэвсгийг нутаг дээрээ байрлуулахын эсрэг тэмцэж байна. Канад улс нутаг дэвсгэртээ ямарваа цөмийн зэвсгийг нутаг дээрээ байрлуулахгүй, “оддын дайны” программыг хэрэгжүүлэхэд оролцохгүй гэдгээ шууд мэдэгдэв. НАТО-гийн бусад зарим холбоотой ч гэсэн АНУ-ын дайнч түрэмгий программд эргэлзэж байгаа билээ. АНЗЮС-ын нэг орон Шинэ Зеланд АНУ-
1134 ын цэрэгт газар нутаг, далай тэнгисээ ашиглуулахгүйгээр шийдвэртэй эсэргүүцлээ гэж цагаан ордныхон энэ улсыг занан зүхэж байна. Гэтэл БНХАУ Рейганы засаг захиргаатай улам нягт холбоо сүлбээтэй болж байгаа нь Ази болон дэлхий дахинд зүй ёсны болгоомжлол, түгшүүр төрүүлэхгүй байх аргагүй юм. АНУ-ын штабуудын дарга нарын хорооны толгойлогч генерал Ж.Весси нэгдүгээр сард Хятадад албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын байлдааны хөлөг онгоцнуудыг хятадын боомтуудад оруулах, хятадад тэнгисийн цэргийн зэвсэг, хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцов. Солонгос, Вьетнамын эсрэг түрэмгий дайнд оролцсон “баялаг туршлагатай” Ж. Весси Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга Ян Дэжи, БНХАУ-ын Батлан хамгаалах Яамны сайд Жан Айпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян нартай хэлэлцээ хийх явцдаа хоёр орны зэвсэгт хүчний холбоо харилцаанд их анхаарал тавилаа. АНУ-ын штабуудын дарга нарын хорооны дарга хятадын цэргийн академид лекц уншиж, ЗСБНХУ, Монголын хилийн ойр байдаг Шэньяны цэргийн тойрогт очиж, цэргийн хээрийн сургуульд оролцон, цэргийн бусад объекттой танилцжээ. Пентагоны толгойлогч К. Уайнбергэр, тэнгисийн цэргийн хүчний Яамны сайд Ж.Леман цэргийн бусад олон төлөөлөгч хятадад зочиллоо. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Яамны сайдын шинжлэх ухаан-техникийн судалгаа шинжилгээ болон зэвсгийн системүүдийн асуудал эрхэлсэн туслах М.Пейсли, Пентагоны нэгэн газрын дарга адмирал С.Уайт нар хятадад ирсэн. Ер нь үүгээр ч зогсохгүй америкийн цэргийн эрхтэнгүүд хятадад ар араасаа цувран ирсээр л байна. Хятад, америкийн цэргийн энэ түншлэл нь Японд хүртэл болгоомж төрүүлэх болов. Америкийн эрх баригчид ч үүнийг соргог мэдэрч байна. Ж.Вессийн айлчлалын дараа АСЕЙН-ын орнуудад пентагоны албан ёсны төлөөлөгчид айлчилж хятад, америкийн цэргийн хамтын ажиллагааны зорилгыг тайлбарлах ухуулга хийсэн. Номхон болон Энэтхэгийн далайн бүс нутаг дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч У.Кору мөн ийм зорилгоор Токиод очсон билээ. АНУ-д өнгөрсөн оны хавар хятадын цэргийн томоохон төлөөлөгчид очиж америкийн 14 хот дахь батлан хамгаалах үйлдвэр, объектуудаар ( түүний дотор Пентагонд зэвсэг нийлүүлэх талаараа шууд гарсан “Хьюзэйркрафт”, “Бионг”, “ Ханиуэлл”) зэрэг явж үзсэн билээ. Дараахан хятадын цэргийн байгууллагын толгойлогч Жан Айпин Вашингтонд айлчилж АНУ-ын батлан хамгаалах үйлдвэр, армийн ажиллагаатай танилцсан. Тэр тус хоёр орны цэргийн байгууллагуудын хоорондын “найрамдалт харилцаа бэхжиж” байгаа тухай ярьж байлаа. Бүр 1979 оны үед л Пентагон хятадыг империалист нөлөөллийнхөө тойрогт татан оруулах арга ухаан боловсруулж Хятадад орчин үеийн техник, технологи нийлүүлэх, зэвсэг худалдах, АНУ-ын долдугаар флотын хөлөг онгоцнуудыг хятадын боомтуудад оруулах гэж байгаа тухай бичиж байсан нь өнөөдөр ийнхүү хэрэгжиж байна. Хятад улс тэнгисийн цэрэг, нисэх хүчин, хуурай замын цэргийн хүчийг шинэчлэхэд хэрэгтэй орчин үеийн системийг АНУ-аас авах сонирхолтой байгаа юм гэдгийг америкийн хэвлэлд байн байн бичиж байна. Хятадын эрх баригчид Рейганы засаг захиргааны цэрэг дайны асуудал эрхэлсэн байгууллага, хүмүүстэй ингэж их ойр дотно болж байгаагаа улс түмэн түүний дотор азийн улс орнууд маш анхааралтай ажиглан харж байна. Бас Зүүн өмнөд Азийн социалист орнуудын хувьд ч азийн дэвшил хөгжлийн замаар явж байгааг бусад орны тухайд ч Хятад улс хэрхэн ямар
1135 хандлагатай байгааг бодит баримтад тулгуурлан авч үзье. Афганистаны Ардын Ардчилсан Намын Төв Хорооноос Хятадын Коммунист Намын Төв Хороонд саяхан явуулсан захидал афганий хувьсгалыг эсэргүүцэж буй хувьсгалын эсэргүү хүчнийг дэмжиж байгааг тодорхой баримтаар нотлон илчилсэн. БНХАУ душмануудад миномёт, тийрдэггүй их буу, танк устгах гранат, зенитийн хэрэгсэл, буудлагын зэвсэг техник нийлүүлснийг уг захидалд тодорхой дурдсан. Империалист дарлалын хамаг хүнд хүчрийг биеэр амсаж, хувьсгалт чөлөөлөх тэмцлийн шуурган галыг дайрч өнгөрсөн орон БНХАУ ийм байр суурь баримталж байгаад АААН, афганий ард түмэн жигшин зэвүүцэж байгаа нь аргагүй юм. БНСВУ-ын Гадаад явдлын Яамны төлөөлөгчийн энэ сарын эхээр гаргасан мэдэгдэлд хятадын эрх баригчид Вьетнамын хил рүү цэргээ нэмэн татаж, зэвсэгт өдөөн хатгалгаа идэвхжүүлэн Вьетнам-Хятадын хилийн нутагт туйлын түгшүүртэй байдал бий болгохын зэрэгцээгээр БНСВУ-ын эсрэг сүрдүүлэн заналхийлсэн үг яриа удаа дараа тарааж байгаа тухай тэмдэглэсэн билээ. <<Хятадын хилийн цэрэг байлдахад бэлэн байна>>, <<Вьетнамыг 2 дахь удаагаа хашраагаад өгье>> гэх мэт илт түрэмгий занаж сүрдүүлсэн үг яриа Бээжингээс сонсогдох болсныг юугаар ч цагаатгах аргагүй. Энэ бол социализмын эсрэг улс түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг чиглэсэн түрэмгий үйл ажиллагаа яриангүй мөн. Ер нь хятадын эрх баригчид дэмжиж, хэний эсрэг тэмцэж байна вэ гэдэг бол олон улсын үйл явдалд хандаж байгаа байдлаас нь тов тод харагдаж байна.Өрнөд Германы холбооны канцлер Коль, Францын ерөнхий сайд Фабиус нар аллага хядлагын эсрэг нэгдмэл фронт байгуулна гэж Боннд хэлснийг <<Синьхуа>> агентлаг дорхон нь шүүрч аваад тарааж байв.<<Ардчилсан Кампучийн хил дээр байгаа ерөнхийлөгч Нородом Сианук >> Тайланд Кампучийн хил дээр байгаа <<дүрвэгсдийн >> лагерьт ирлээ. 30 мянган хүн түүнийг баяр хүргэн угтлаа гээд Нородом Сианукийн хэлсэн үгийг иш татан сурталчилж байх жишээтэй. Дээр дурдсан цөөн зарим баримт нь Хятадын гадаад бодлогын мөн чанарыг нотлоход хүрэлцээтэй юм. Ийм эзэрхэг түрэмгий гадаад бодлого нь хятадын эрх баригчдын дотоод бодлогоос уран гарч байгаа нь мэдээж билээ. Хятад улс одоо хөдөө аж ахуйг шинэчлэх, хотод шинэчлэлт хийх, нээлттэй хаалгын бодлого баримтлах гэсэн гурван үндсэн бодлого явуулж байна. Хөдөө аж ахуйг тархай бутархай байдалд эргэн оруулж тариачны хувийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр өрсөлдүүлэх ажил хийж байна. Үүнийгээ шинэчлэл гэж нэрлэж байгаа юм. Хотод хийж байгаа шинэчлэлт гэдэг нь мөн иймэрхүү хувийн шинж чанартай үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг дэвэргэх зорилготой юм. Нээлттэй хаалганы бодлогын ачаар империалист гүрнүүдийн капитал Хятадад нэвтрэх зам нээгдэв.Дэлхийн империализмын хамгийн харгис хүч Америкийн империализм, НАТО-гийн гишүүн орнууд, Японы милитаристуудтай улам ойртон хамтран <<зүглэхэд>> нь хятад дахь социализмын үндсүүд л саад болж байсан учраас Бээжингийн эрх баригчид эдийн засагт нээлттэй хаалгын бодлогыг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, хоршооллын бодлогоос бүр мөсөн ухарч, нэг улсын доторх << 2 систем >> гэгчээ зарлан тунхаглаж байгаа билээ. Тэгэхлээр Хятад улс дэлхий дахины болон Ази тивийн улс түмний энх тайван амьдралд дайсагнаж империалист түрэмгийлэгчдийн өмнө зусардан долгинох замыг сонгон аваад байна гэж хэлж болно. Энэ бол Хятад мэтийн том гүрний олон улсын нэр хүндэд маш муугаар нөлөөлөхийн хамт
1136 хятадын ард түмний хувь заяанд харшилж, хувьсгалт байлдан ололтыг нь устгах аюулыг агуулж байна. Үнэн сонин. 1985.02.13. №38 (16001) Хятадын тал дахин өдөөн хатгав ХАНОЙ. Хоёрдугаар сарын 18.(МОНЦАМЭ). Хятадын тал Вьетнамын хил дээр дахин зэвсэгт өдөөн хатгалга үйлдэв. Вьетнамын мэдээллийн агентлаг уламжилсныг үзвэл: 2сарын 11-нд хятадын их буучид Вьетнамын хилээс 7-10 км-ийн дотогш оршдог Лангшон, Хатуен мужийн хэд хэдэн гацааны нутаг дэвсгэрийг ширүүн бууджээ. Үүний уршгаар Вьетнамын ард иргэдийн амь насыг бүрэлгэн, эд материалын хохирол учруулсан байна. Мөн өдөр хятадын цэрэг их бууны галаар дэмжүүлэн Хатуен мужийн нутгийн зарим хэсгийг булаан эзлэх зорилгоор хэд хэдэн газраар дайрчээ. Вьетнамын хилчид болон өөрийгөө батлан хамгаалах хүчний дайчид хил зөрчигчдөд шийдвэртэй няцаалт өгөв гэж тус агентлаг тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1985.02.13. №39 (16002) П.ВУЛФОВИЦ БЭЭЖИНД БЭЭЖИН. Хоёрдугаар сарын 28. .(МОНЦАМЭ). Энд ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Пол Вулфовицийг БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд У.Сюэзянь хүлээн авч уулзав. Тэрээр БНХАУ-ын Гадаад явдлын Яамны албаны бусад хүнтэй бас уулзсан байна. Хятадын хэвлэлд хятад, америкийн хэлэлцээний шинж байдлын тухай мэдээлэхгүй байна. П.Вулфовиц Бээжинд ирээд америкийн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, хятадын талтай <<2 талын харилцааны >> асуудао хэлэлцэх бодолтой байна гэж мэдэгдэх төдийгөөр өнгөрчээ. АНУ-ын төрийн департаментын өндөр албан тушаалын төлөөлөгч Бээжинд айлчилж байгаа нь цаг хугацааны хувьд хятад, вьетнамын хилийн түгшүүртэй байдал даамжирч байгаатай, хятадын тэнгисийн цэргийн хүчний командлагчийн орлогч бөгөөд хятадын тэнгисийн цэргийн хүчний шумбагч хөлөг онгоцны флотын командлагч Фи Зизэ тэргүүтэй БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчид Бангкокт байгаатай давхацсан байна. Үнэн сонин. 1985.03.01. №52 (16015) Бээжин, Вашингтоны ажил явуулга идэвхжиж байна Бээжин, Вашингтоны дээд тушаалын төлөөлөгчид одоо Зүүн өмнөд Азид ажил явуулгаа улам нягт зохицуулан, дипломат ажиллагаагаа урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр идэвхжүүллээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхэлсэн туслах Пол Булфовиц дөнгөж сая Хятадын нийслэлд айлчиллаа. Хэдхэн хоногийн өмнө Пол Вулфовиц дөнгөж сая Хятадын нийслэлд айлчиллаа. Хэдхэн хоногийн өмнө Вулфовицын зочилсон Бангкокт удахгүй БНХАУ-ын дарга Ли Сяньнянь очих гэж байна. Хятадын удирдагчидтай Вулфовицын хийсэн хэлэлцээ ямар шинжтэй
1137 болсон тухай албан ёсны мэдээ байхгүй ч гэсэн тэр хэлэлцээний нэг гол зүйл нь <кампучийн асуудал> байсныг гадаадын хэвлэлд дурджээ. Америкийн дээд зиндааны төлөөлөгчдийг Бээжинд ирэх бүрийд хятад, вьетнамын хил дээр зэвсэгт өдөөн хатгалгаа ширүүсдэг нь хэдийнэ зуршил болов. Бээжингийнхэн Вулфовицыг хүлээн авах үедээ ч энэ ёрын зуршлаа өөрчилсөнгүй. Вулфовиц Бангкокт байхдаа <кампучийн асуудал> гэгчийг мөн хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл БНКАУ-ын дотоод хэрэгт цаашид оролцох асуудал хэлэлцсэн байна. <Дайн гарвал> хэрэглэхээр хадгалж байгаа америкийн тусгай нөөцөөс <онцгой нөхцөл тохиолдвол> Таиландад зэр зэвсэг, сум хэрэгсэл өгөх тухай асуудлыг Вулфовиц Таиландын эрх баригчидтай хэлэлцжээ. АНУ Таиландыг түрэмгий зорилгодоо ашиглахаар тооцоолон, тус улсыг зэвсэглэх явдлаа хүчтэй болгож байна. Пентагоны заавраар энэ оронд нийлүүлж байгаа америкийн зэвсгийн ихээхэн хэсгийг Бээжингийн төлөөний этгээд-полпотынхны бүгж байгаа Таиланд, Кампучийн хил рүү аваачиж байгаа юм. Кампучийн арми сүүлийн үед вьетнамын сайн дурынхны дэмжлэгтэйгээр хүчтэй цохилт өгсний дараа полпотынхны идэвхжил нэлээд буурсан боловч дээрэмчид Таиландын нутаг дэвсгэрээс Кампучийн эсрэг түрэмгий өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байна. Таиландын эрх баригчид вашингтон, бээжингийнхэнд тал засахыг оролцохдоо, Кампучийн хилийн ойролцоох нутагт цэрэг дайны хэнээрхэл дэвэргэж байна. Бангкокийнхон өдөөн хатгасан энэ ажиллагаагаа <Вьетнам халдан довтлохоор заналхийлж байна> гэсэн үг яриагаар халхавчилж байгаа юм. Хятадын тэнгисийн цэргийн хүчний командлагчийн орлогч Фу Зизэ мөн саяхан Бангкокт очиж, Таиландын цэргийн эрх баригчидтай Хятад, Таиландын тэнгисийн цэргийн хүчний хэлхээ холбоог зузаатгах асуудал хэлэлцсэн нь анхаарал татаж байна. Тэд хоёр орны байлдааны хөлөг онгоцыг харилцан айлчлуулж байхаар тохиролцжээ. Одоо хятадын эрх баригчид армиа шинэчлэхдээ тэнгисийн цэргийн флотыг хөгжүүлж, бэхжүүлэхийг чухалчлан үзэж байгаа юм. Бээжингийнхэн Зүүн өмнөд Азид түрэмгийллээ шатлан үргэлжлүүлэхэд флотдоо гол үүрэг ноогдуулж байна. Тухайлбал, гадаадын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол, хятадын цэргийнхэн Вьетнамд тэнгисээс цохилт өгөх төлөвлөгөө боловсруулжээ. АНУ, Англи болон өрнөдийн бусад орноос бээжингийнхний хуралдан авахыг горилж байгаа эхний зэвсэг нь гол төлөв тэнгисийн цэргийн хүчинд зориулагдаж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Бээжингийнхэн тэнгисийн цэргийн хүчний техник, тоног төхөөрөмж авсныхаа хариуд Хятадын боомтуудад америкийн байлдааны хөлөг онгоцууд орохыг зарчмын хувьд зөвшөөрсөн байна. Анхны хөлөг онгоцууд удахгүй дөрөвдүгээр сард ирнэ гэж үзэж байна. Хоёрдугаар сарын сүүлчээр Гонолулуд болсон <Номхон далайн симпозиум> гэгч нь Ази тивд бээжин, вашингтоныхон үйл ажиллагаагаа улам бүр нягт зохицуулж байгааг гэрчилсэн сүүлчийн нэг баримт болов. Энэ симпозиумд Хятад улс анх удаа оролцсон байна. Тэнд цугларсан АНУ, Япон, Өмнөд Солонгос болон бүс нутгийн бусад хэд хэдэн орны төлөөлөгчид цэргийн асуудал хэлэлцжээ. Японы <Асахи> сонинд мэдээлснийг үзвэл,
1138 <зөвлөлтийн аюул> гэгчийн тухай америк түншнийхээ санаанаасаа зохиосон нотолгоог хятадын төлөөлөгч дэмжсэн байна. Чухам ийм шалтгаар АНУ, Хятад хоёр одоо цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь Ази төдийгүй, дэлхий нийтийн энх тайванд бодитой аюуд учруулж байна. Гуравдугаар сарын 4. (МОНЦАМЭ) Үнэн сонин. 1985 оны гуравдугаар сарын 5. №55 (16018) Аюултай төлөвлөгөө сэдэж байна ХАНОЙ. Гуравдугаар сарын 18.(МОНЦАМЭ). Бээжингийнхэн зэвсэгт өдөөн хатгалгаа шатлан өргөжүүлж байгаагийн уршгаар сүүлийн үед вьетнам-хятадын хилийн байдал эрс хурцадлаа гэж << Нян зан >> сонины газрын хэвлэлд тэмдэглэжээ. Хятад улс БНСВУ-ын хилийн ойролцоо 20 дивиз бөөгнөрүүлж, цэргээ байлдааны бэлэн байдалд оруулаад байна. Хятадын тал БНСВУ-ын нутгийг их буугаар байнга буудаж, үүний хар гайгаар энгийн хүмүүс олноороо хэлмэгдэж, эдийн засгийн барилга байгууламж, орон сууцны байшин барилга эвдрэв. Үүний зэрэгцээ хятадын суртал нэвтрүүлэг <<Вьетнамын зүгээс аюул >> учирч байгаа мэтээр санаанаасаа зохиосон гүжир гүтгэлгийн зүйл тарааж, <<Вьетнам дахин хашраах хэрэгтэй>> хэмээн мэдэгдэж байна гэж өгүүлэлд бичжээ. Вьетнам-хятадын хилийн байдал түгшүүртэй байгаа хийгээд бээжингийнхэн аюултай төлөвлөгөө сэдэж байгаа манай ард түмэн дэлхийн олон нийтэд анхааруулж байна гэж << Нян зан >> сонины өгүүлэлд онцлон тэмдэглэжээ. Үнэн сонин. 1985. 03.06. №56 (16019) П.ВУЛФОВИЦИЙН АЙЛЧЛАЛ ЖАКАРТ. Гуравдугаар сарын 7.(МОНЦАМЭ).АНУ-ын төрлийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах П.Вулфовиц энд таван өдөр албан ёсоор айлчлав. П.Вулфовицийн энэ айлчлалын зорилго нь тус бүс нутагт түгшүүртэй байдлыг улам даамжруулах, АСЕАН-ын улсуудыг пентагоны милитарист стратегийн хүрээнд татан оруулах Энэтхэг- хятадын орнуудтай АСЕАН-ын сөргөлдөөнийг дэвэргэхэд оршиж байв гэж улс төрийн ажиглагчид үзэж байна. Цагаан ордны өндөр албан тушаалын нууц даалгаварт төлөөлөгч болон Индонезийн ерөнхийлөгч Сухарто, түүнчлэн тус орны улс төрийн бусад зүтгэлтэнтэй энд хийсэн хэлэлцээний үеэр 2 тал тус бүс нутгийн улсуудын сэтгэлийг түгшүүлж байгаа олон улсын хэд хэдэн зангилаа асуудлаар үзэл бодол ноцтой зөрөөтэй байгаа нь илрэв. АСЕАН-ын орнуудаас дэвшүүлсэн бөгөөд Зүүн Өмнөд Азийг цөмийн зэвсэггүй бүс гэж зарлах явдал нэг элемент нь болсон тус бүс нутагт энх тайвны бүс байгуулах номлолыг П.Вулфовиц эсэргүүцлээ. Чухамхүү энэ номлол америкийн төлөөлөгчийн сэтгэлд таашаагдаагүй учир
1139 тэр үүнээс татгалзахыг Индонезийн талд ятгахаар оролдсоныг <<Компас>> сонинд тэмдэглэжээ. Хятадын нийслэлд очсоны дараа Жакартад ирсэн П.Вулфовиц буужингийнхний гадаад бодлогын жанжлах шинжтэй Зүүн Өмнөд Азид, тухайлбал Индонезид болгоомжилж байгааг багасгахыг хичээж, ёул дорой хятад улс Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж чадахгүй хэмээн нотолж АНУ,БНХАУ-ын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх явдлыг зөвтгөх гэж оролдов. Америкийн нууц даалгаварт элчийн энэ баталгааг Жакартад үл итгэн угтав. БНХАУ-тай тогтоосон АНУ-ын цэргийн хамтын ажиллагаа нь Зүүн Өмнөд Азид хятадын давамгайлах байдлыг хангахад чиглэсэн юм гэж үүнтэй холбогдуулж Индонезийн үндэсний батлан хамгаалах институтийн захирал Субижакто мэдэгджээ. П.Вулфовиц энэ асуудлаар Индонезийн талтай санал зөрснөө арга буюу хүлээн зөвшөөрөв. Тэрээр ерөнхийлөгч Сухартотой уулзсаныхаа дараа 2 талын байр суурь адилгүй байна гэж мэдэгджээ. Хятадаас полпотынхонд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх явдлыг сайшаасан АНУ-ын төлөөлөгчдийн өдөөн хатгасан мэдэгдэлд Индонез улсад сэтгэл түгшиж байгааг америкийн нууц даалгаварт төлөөлөгч П.Вулфовиц бас мэдэгдсэн байна. Үнэн сонин. 1985.03.08. №58 (16021) Музей байгуулна БЭЭЖИН. Гуравдугаар сарын 11.(МОНЦАМЭ).Хятадын Зүүн хойд нутгийн Хэйлунцзян мужийн ард засгийн газар Японы милитаристуудын эзэмшлийн үед Манжуурын Харбин хотын ойролцоох Пинфан хошуунд барьж байгуулсан бактерлогийн зэвсэг боловсруулж турших, төв байсан тэр дэвсгэр газарт музей байгуулахаар шийдвэрлэснийг Синьхуа агентлаг мэдээлжээ. Тус <<төв >> 1933 онд ажиллаж эхэлсэн бөгөөд 1945 оныг өөрөөр хэлбэл, Зөвлөлтийн цэрэг квантуны армийг бут ниргэх хүртэл оршин байсан юм. Энд квантуны армийн тусгай анги <<731 дүгээр отряд>> халдварт өвчний нян тараагч, түүнчлэн химийн зэвсгийн хүмүүс дээр туршиж байв. Зөвлөлтийн цэрэг ялгуусан давшилт хийж, олноор хөнөөх адал балмад зэвсгийг өргөнөөр хэрэглэх гэсэн Японы төлөвлөгөөг тас цохисон билээ. Японы дайчид ялт хэргээ илрэх вий гэж болгоомжлон бууж өгөхийнхөө өмнөхөн бүх тоног төхөөрөмж, байгууламжаа устгаж, бас гэрч болох амьд үлдсэн хүн бүхнийг үгүй хийсэн юм. Бүрэн бус мэдээ сэлтээс үзвэл алуурчин туршигчид / туршилт хийх/ явцдаа 3 мянга гаруй хүнийг хороосон байна. Ийм музей байгуулах нь японы эзлэн түрэмгийлэгчдээс хятадын ард түмний эсрэг үйлдсэн зэрлэг балмад ажиллагаа, ялт хэргийг сануулан анхааруулах зорилготой юм гэж ардын засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг Синьхуа агентлагийн мэдээнд өгүүлжээ. Үнэн сонин. 1985. 03.12. №61(16024) Хятадын төлөөлөгчид ЗХУ-д айлчилж дууслаа
1140 МОСКВА. Гуравдугаар сарын 15. (МОНЦАМЭ). Бзх Хятадын ардын төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) байнгын хорооны гишүүн Чжан Чэнсянь тэргүүтэй БХАТИХ-ын төлөөлөгчид ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн урилгаар гуравдугаар сарын 3-наас 14-нийг дуусталхи хугацаанд Зөвлөлт Холбоот Улсад албан ёсоор айлчлав. ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлтийн Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга Василий Кузнецов БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалт ярианы явцад хоёр тал ЗСБНХУ-ын Дээд Зөвлөл, БХАТИХ-ын хоорондын хэлхээ холбоо сэргэж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Зөвлөлт Холбоот Улсаас БНХАУ-тай харилцах талаар явуулж байгаа чиг бодлого тууштай зарчимч шинжтэйг зөвлөлтийн тал онцлон тэмдэглэв. ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхйи нарийн бичгийн дарга Михайл Горбачев ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурал дээр цохон тэмдэглэсэнчлэн бид БНХАУ-тай харилцаага мэдэгдэхүйц сайжруулахыгхүсч байгаа бөгөөд аль аль тал хүсвэл, ингэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэж Василий Кузнецов тэмдэглэв. БХАТИХ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чжан Чэнсянь эх орондоо буцахын өмнө ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлд болсон уулзалт дээр төлөөлөгчдийн гишүүдийг элэгсэг дотно хүлээн авсанд талархал илэрхийлээд, ЗСБНХУ, БНХАУ-ын хэлхээ холбоог өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдэв. Тэр ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлтийн төлөөлөгчдийг хятадад айлчлахыгБХАТИХ-ын байнгын хорооны даалгавраар урив. Урилгыг талархан хүлээж авлаа. Үнэн сонин. 1985.03.16. №65 (16028) Түүхэн бодит үнэн, түүнийг гуйвуулагчдын ов мэх Хөрөнгөтний түүхч, үзэл сурталчдаас дэлхийн II дайныг түүхийг элдвээр гүтгэн гуйвуулж байгааг, тухайлбал, дайн үүссэн бодит шалтгаан зөвлөлтийн армийн интериационалч, чөлөөлөгч үүрэг ролийг мушгин гуйвуулах, Ялтын бага хурлын түүхэн шийдвэрийг дайрч давшлах, хянан үзэж, засварлахыг санаархаж байгааг зохиогч баримтад тулгуурлан бичжээ. Мөн дэлхийн II дайны түүхэн үнэнд хандахдаа, бээжингийн суртал нэвтрүүлэг сүүлийн үед хөрөнгөтний гүтгэлэг гуйвуулгатай дуу хоолойгоо заримдаа, төстэй, заримдаа ав адилхан нийлүүлж байгааг энэ өгүүлэлд шүүмжилнэ. Ээдрээ төвөгтэй байгаа одоо үед өнгөрсөн түүх рүүгээ, түүний сургамж рүү эргэн харж, үнэн бодитой үнэлэх цэгнэх нь ихээхэн ач холбогдолтой болж байна. Гэтэл хөрөнгөтний түүхчид, үзэл сурталчид тухайлбал дэлхийн II дайны түүхэн бодит үнэнийг элдвээр гүтгэн гуйвуулахыг ямагт оролдож байна. Энэ нь хэд хэдэн чиглэлээр илэрч байгаа юм. Үүнд нэгдүгээрт: дэлхийн II дайн үүсэн гарсан бодит шалтгааныг гуйвуулж байна. <<Коммунизмын аюул>> гэгчээс л болж дэлхийн II дайн үүссэн бөгөөд эдүгээ ч ийм нөхцөл байдал бүрдээд байгаа мэтээр хөрөнгөтний суртал ухуулга цуурхаж байна. Бодит шалтгааныг ингэж гуйвуулж, ЗХУ дайн үүсгэсэн мэт гүтгэн, харин үнэн хэрэгтээ дайныг
1141 бэлтгэж өдөөсөн олон улсын империализм, тухайлбал ЗХУ-д гэнэт халдан довтолсон фашист германыг аль болохоор зөвтгөхийг оролдож байна. Гитлерийн эсрэг эвслийн бүрэлдэхүүнд орсон өрнөдийн холбоотнуудын цэргийн дээд ерөнхий командлагч Д. Эйзенхауэр <<Европ руу хийсэн загалмайтны аян дайн>> гэдэг номдоо <<...дэлхийн II дайнд Оросод тулгарсан шалгалт аймшигтай байсан юм. 1941 онд нацистууд Оросын бараг бүх баруун нутгийг эзэлж, Ижил мөрнөөс баруун тийших бараг бүх зүйл эвдрэн нурсан байлаа>> гэж бичжээ. Иймэрхүү нотолгоо цөөнгүй бий. Энэ нь ЗХУ-ыг дайн үүсгэсэн буюу <<түрэмгийлэгч>> <<булаан эзлэгч>> хэмээн гүтгэж байгаа хөрөнгөтний тэр бүх гүтгэлэг гуйвуулгад нэг ёсны няцаалт болж байна. Чухамдаа булаан эзлэх дайн бол мөлжигч байгууллын үр хөврөл байдаг. АНУ зөвхөн II дайнаас хойших хугацаанд түрэмгий дайны ажил явуулгыг 215 удаа үйлдээд байна. Хоёрдугаарт: Зөвлөлтийн улаан армийн гүйцэтгэсэн ариун шударга, интериационалч, чөлөөлөгч үүрэг ролийг аль болохоор гуйвуулж гутаахыг оролдож байна. Жишээлбэл америкийн түүхч Г. Лайонз саяхан нийтлүүлсэн <<Дэлхийн II дайны тухай оросын домог>> гэдэг зохиолдоо <<Зөвлөлтийн арми Европын хэд хэдэн оронд социалист хувьсгалыг экспортолсон>> буюу тэдгээрт <<зөвлөлтийн засгийн хүчээр тогтоосон>> мэтээр бичжээ. Энэ бүхэн түүхэн үнэн, бодит амьдралтай огтхон ч нийцсэнгүй. Тэр үед зөвлөлтийн цэргийг европын аль нэг орны нутаг дэвсгэрт оруулах тухай асуудлыг Зөвлөлт улс дангаараа дур мэдэн шийдэж байсангүй. Харин тухайн тэр орны засгийн газартай буюу фашизмын эсрэг тэмцэгч хүчинтэй зөвшин тохиролцож, урьдчилан байгуулсан хууль ёсны гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр шийдвэрлэж байжээ. Эх орныг нь фашист булаан эзлэгчдээс чөлөөлөхөөр орж ирсэн зөвлөлтийн дайчдыг тухайн орны хүн ард, олон нийт туйлын элэгсэг дотно, баярлан талархсан сэтгэлээр угтан авч байсан тэр ер бусын баярт учрал, үйл явдал бүрийг түүх өнөөдөр мартаагүй байна. Европын орнуудыг чөлөөлөх тулалдаанд зөвлөлтийн сая гаруй цэрэг, офицер баатарлагаар амь үрэгджээ. Тэгээд ч зөвлөлтийн цэрэг дайчдын хөшөө дурсгал өнөөдөр европын олон арван хот тосгонд сүндэрлэж байна. Тэдний нэрэмжит газар, гудамж талбай, бүхэл бүтэн хот тосгон, хороолол олон бий. Зөвлөлтийн хэдэн арван мянган байлдагч чөлөөлсөн орнуудынхаа төрийн дээд шагнал хүртсэн бөгөөд зөвлөлтийн армийн олон анги нэгтгэлд европын чөлөөлсөн хотуудын нэрийг олгожээ. Энэ бүхэн чухамдаа зөвлөлтийн армийн ариун шударга, интернационалч ач гавьяаг мөнхөд дуурсгаж, өндөр үнэлсэн хайр хүндэтгэлийн бэлэг тэмдэг даруй мөн. ЗХУ европын орнуудад <<хувьсгалыг экспортолсон>> гэдгийн тухайд гэвэл энэ сэдэв угаас шинэ зүйл огт биш ээ. Үүний учир утгагүйг амьдрал үйл явдал аль хэдийн нотолсон. Хувьсгалыг гаднаас зээлдэн авч болдоггүй. Хувьсгал нь аль нэгэн орны дотоод дахь нийгмийн хөгжлийн үр дүн болж байдаг учраас тухайн тухайн нийгмийнхээ дотор боловсордог жамтай. Дэлхийн II дайны явцад зөвлөлийн цэрэг, тухайлбал Австри, Норвег, Дани, Финландийг фашизмаас чөлөөлсөн. Ингэлээ гээд тэр орнуудад хөрөнгөтний байгуулал
1142 устаагүй хэвээрээ үлдсэн. Энэ бол зөвлөлт улс европын орнуудад социалист хувьсгалыг экспортлон гэдгийг няцааж байгаа нэг баримт мөн. Гуравдугаарт: Ялтын бага хурлын түүхэн шийдвэрийг дайрах давшлах хянан үзэж засварлахыг санаархаж байна. Жишээлбэл: АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн асуудал эрхэлсэн зөвлөх байсан З. Бжезинский саяхан америкийн <<Форин афферс>> гэдэг сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ <<Дорнод европыг Сталинд шилжүүлэн өгөх үйл явц үнэндээ Ялтад л дуусгавар болсон юм>> гэж бичээд <<Европын хуваагдмал байдлыг устгаж, Европыг нэгтгэхийн тулд Өрнөд Европын бүх улсын төр, засгийн тэргүүн нар Ялтын хэлэлцээрийн түүхэн шийдвэрээс санал нэгтэй, эрс тууштай, албан ёсоор, нэгэн зэрэг татгалзах ёстой гэж уриалсан байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж. Шульц өнгөрсөн оны нэгдүгээр сард Стокгольмын бага хурлын нээлт дээр хэлсэн үгэндээ <<ЗХУ европыг хуваасан>> мэтээр ярьж, <<Европыг ийнхүү хиймлээр хуваасныг АНУ хууль ёсны гэж үзэхгүй >> гэж мэдэгджээ. Чухамдаа энэ тивийн орнууд нийгмийн эсрэг тэсрэг хоёр системд хамаарагдах болсон нь Ялтын бага хурлын шийдвэрээс огт шалтгаалаагүй юм. Дорнод Европын орнууд социалист хөгжлийн замыг өөрснөө сонгож авсан билээ. Үнэндээ европын хуваагдмал байдлыг арилгана гэдэг санаархлын цаана энэ орнуудын социалист байгуулалтын ололтыг устгаж, капиталист системд буцааж оруулах гэсэн оролдлого халхлагдаж байна. Эцэст: Бээжингийнхэн II дайны түүхэн бодит үнэнд хэрхэн хандаж байгааг авч үзье. Дэлхийн II дайны түүх дайнд фашизм болон милитаризмыг бут цохиход Зөвлөлтийн гүйцэтгэсэн үүрэг роль, оруулсан хувь нэмэр, түүний ач холбогдлыг Хятадын суртал нэвтрүүлэг, түүх судлалд үнэн шударгаар үнэлэн үзэж байсан тийм цаг үе байсан юм гэдгийг юуны урьд хэлэх нь зүйтэй. Гэтэл сүүлийн үед Бээжингийн суртал нэвтрүүлэг энэ талаар хөрөнгөтний гүтгэлэг гуйвуулгатай заримдаа төстэй, заримдаа бүр ав адилхан дуу хоолойгоор дуу гарч байгаа нь нууц биш ээ. Тухайлбал дэлхийн II дайн гарах болсон шалтгааныг хөрөнгөтнүүдийн зохион гаргасан хоосон домог <<Зөвлөлтийн аюул түүний <<түрэмгий >>, <<булаан эзлэх>> шинж чанар гэгчтэй холбогдуулан авч үзэх явдал ажиглагдаж байна. Ингэхдээ хятадын судлаачид юуны урьд түүхийн үүднээс үүнийгээ батлан нотлохыг оролдож байна. Жишээлбэл 1978 оны <<Жэньминьжибао>> сонины хуудсанд <<Европын түүхийн талаар>> олон цуврал өгүүлэл нийтлэгджээ. Энэ өгүүллүүддээ тухайлбал 1978 оны нэгдүгээр сарын 21-ний дугаарт нийтэлсэн өгүүлэлд <<XVIII ба XIX зуунд Оросын зүгээс Европт заналхийлж байсан түрэмгийллийн>> сургамжийг сануулах, орчин үед <<мөн ийм түрэмгий шинж чанар нь хэвээр байгаа төдийгүй улам хүчтэй болсон >> мэтээр түүхийн үүднээс нотлохыг оролджээ. <<Дэлхийн мэдлэг>> сэтгүүлийн өнгөрсөн оны арван тавдугаарт нийтлүүлсэн <<II дайны үүсэл ба түүний эхэн үеийн олон улсын харилцаа>> гэсэн өгүүлэлд ЗХУ-ыг <<булаан эзлэгч>>, <<түрэмгийлэгч>> болгон харуулах оролдлого хийжээ. Мөн дэлхийн II дайн эхэлсэн хугацааны талаар Бээжингийнхэн гуйвуулга хийхийг оролдож байна.
1143 Хятадын судлаачид энэ талаар <<шинэ нээлт>> хийжээ. Энэ нь юу вэ гэвэл, дэлхийн II дайн 1939 оны есдүгээр сарын нэгэнд Польшид биш харин 1937 оны долдугаар сарын долоонд хятадад эхэлсэн болж байна. Хятадын түүхч Ван Чжэньдэ, Хоу Чэньдэ нар <<Гуанмин Жибао >> сонинд нийтлүүлсэн <<Дэлхийн II дайны эхлэлийн тухай >> гэсэн өгүүлэлдээ: Нэгд дэлхийн II дайн хятадад эхэлсэн, хоёрт, түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан тэмцлийн гол фронт биш, хятад-японы фронт байсан, гуравт, фашист зандалчдаас дэлхийн соёл иргэншил, ардчиллыг зөвлөлт биш харин хятад аварсан гэсэн гол үндсэн санаа гаргаад <<1937 оны долдугаар сарын долоонд хятадын Дугоцяо районы Марко Поло-гийн гүүрний дэргэд болсон хятад-японы цэргийн мөргөлдөөнөөр дэлхийн II дайн эхэлсэн >> мэтээр бичсэн байна. Тийнхүү бодит үнэнийг мушгин гуйвуулж байгаа хөрөнгөтний болон бээжингийн бүх ажил явуулга үзэл суртал, улс төрийн тодорхой зорилготой бөгөөд эцсийн бүлэгт дэлхийн II дайны түүх, ялангуяа энэ дайнд фашизм, милитаризмыг бут цохиход зөвлөлтийн ард түмэн, түүний зэвсэгт хүчний байгуулсан хосгүй баатарлаг гавьяа, ялалтын түүхэн ач холбогдлыг аль болохоор бууруулах, ЗХУ, бодит социализмын нэр хүнд, үлгэр жишээ нөлөөг муутган гутаах, тэдгээрийн дайчин эв нэгдэл, хамтын ажиллагаа, санаа зорилго нэгтэй үйл хэргийг эвдэн бусниулахад чиглэж байна. Үнэн сонин. 1985.04.27 №101 (16064) Энэтхэг-хятадын хойгийн ах дүү гурван орон Энэтхэг- хятадын хойгийн ах дүү гурван орны хувьд 1985 он тэмдэглэлт үйл явдлаар арвин юм. БНСБУ байгуулагдсаны 40 жил, БНАЛАУ-ыг тунхагласны 10 жилийн ойг вьетнам, лаос, кампучийн ах дүү ард түмэн дэвшилт хүн төрөлхтний хамт ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэж байна. Эдгээр үйл явдал ах дүү гурван ард түмний төдийгүй, энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийн хувьд чухал ач холбогдолтой билээ. Дөчин жилийн өмнө Вьетнамд ардын ардчилсан хувьсгал ялж, Зүүн өмнөд Азид ажилчин, тариачны анхны төр – Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс үүсэн тогтсон юм. Ийнхүү энэ бүс нутагт социализмын үндэс суурь тавигдсан нь дэлхийн хоёрдугаар дайнд фашизм, милитаризмын хүч бут цохигдсоны үр дүнд өрнөсөн дэлхийн хувьсгалт үйл явц, үндэсний болон нийгмийн эрх чөлөөний хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Энэтхэг-хятадын хойгийн ах дүү гурван орны ард түмэн үндэснийхээ эрх чөлөөний хөдөлгөөнд ялалт байгуулсан нь дайн тулалдааны жилүүдэд хатуужин нягтарсан эдгээр орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хувьсгалт ололтоо империалист, жанжлагч болон харгис бусад хүчний өнгөлөлөгөөс хамгаалах, нийгэм- эдийн засгийн шинэ зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Марксизм-ленинизмийн зарчимд тулгуурласан Вьетнам, Лаос, Кампучийн найрамдал, бүх талын хамтын ажиллагаа нь Зүүн өмнөд Азид энх тайван, социализмын чухал хүчин зүйл болж байна. Вьетнам, Лаос, Кампучийн хоорондын эрх тэгш хамтын ажиллагаа хөгжин бэхжиж, шинэ шинэ хэлбэрээр баяжиж байна. Эдгээр гурван орон гадаад бодлогын салбарт үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулж байна. 1979 оноос эхлэн гурван орны Гадаад
1144 явдлын Яамны сайд нарын бага хурал тогтмол болж, хамтын ажиллагааны болон бус нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, нэгдмэл үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж байгаа юм. 1983 онд Вьентьян хотноо хийсэн Вьетнам, Лаос, Кампучийн дээд хэмжээний уулзалт нь гурван орны ах дүүгийн найрамдал, нягт хамтын ажиллагааны харилцаанд чухал үйл явдал болсон билээ. Энэтхэг-хятадын хойгийн улсуудын үр бүтээлтэй хамтын ажиллагаа, социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай хөгжүүлж байгаа тэдний харилцаа нь дайсагнагч хүчний явуулгыг эсэргүүцэх, гурван орны байр суурийг бэхжүүлэх, шинэ амьдрал цогцлон байгуулах үйлсээ амжилттай хэрэгжүүлэхийн найдвартай баталгаа болж байна. Тийм ч учраас империалист, жанжлагч болон бусад харгис хүчнээс Энэтхэг-хятадын хойгийн орнуудын эсрэг явуулж байгаа дайсагнасан ажиллагаа нь юуны өмнө гурван орны нэгдэл нягтралыг бусниулах тэдгээрийг ЗХУ болон социалист бусад орноос холдуулахад чиглэж байна. Эдгээр хуучин өөрийн санаархлаа элдэв аргаар цэргийн хүчээр хэрэгжүүлэхийг оролдож байгаа боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд хүрч чадахгүй. Нэгэнт тогтсон улс төрийн бодит байдлыг өөрчлөх, түүхийн хөгжлийн явцыг гэдрэг ухраах гэсэн аливаа оролдлого бүтэшгүй гэдгийг улс түмний, ялангуяа Энэтхэг-хятадын хойгийн гурван гурван орны ард түмний тэмцэл харуулж байгаа юм. Ах дүү гурван орны байдал бүх талаар хэлбэрэлтгүй бэхжиж, дайнд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, шинэ амьдрал цогцлон байгуулан, хувьсгалт ололтоо хамгаалан батжуулах үйлсдээ вьетнам, лаос, кампучийн ард түмэн сайхан амжилт олж байна. Тэдний олон улсын нэр хүнд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ах дүү гурван орноос Зүүн өмнөд Азийн байдлыг тогтворжуулах, хөрш зэргэлдээ орнуудтайгаа сайн хөршийн харилцаа тогтоох талаар дэвшүүлсэн санал, санаачилгууд, энэ чиглэлээр тэдний явуулж байгаа идэвхтэй үйл ажиллагаа нь өргөн олон нийтийн дэмжлэг хүлээж байна. Монголын хөдөлмөрчид вьетнам, лаос, кампучийн ард түмэнтэй дайны жилүүдэд ч энхийн бүтээн байгуулалтын цагт ч эв санааны бат нэгдэлтэй байж, хэр чинээний тусламж, дэмжлэг үзүүлж ирлээ. Энэтхэг-хятадын хойгийн улс түмний шударга үйлс ялж, БНСВУ, БНАЛАУ, БНКАУ байгуулагдсаны дараа БНМАУ, эдгээр гурван орны хоорондын харилцаа шинэ үе шатанд орсон билээ. Манай орнуудын найрамдалт харилцаа, нягт хамтын ажиллагаа янз бүрийн салбарт найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнүүдийн үндсэн дээр амжилттай хөгжиж, энх тайван, социализмын үйл хэрэгт үйлчилж байна. Энэхүү харилцааг үр бүтээлтэй хөгжүүлэх явдалд дээд хэмжээнд хийсэн уулзалт ярианууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. БНМАУ нь Вьетнам, Лаос, Кампучийн энх тайванч гадаад бодлогыг өндрөөр үнэлж Зүүн өмнөд Азийг энх тайван тогтвортой байдал хамтын ажиллагааны бүс болгох энэ зорилгоор бүс нутгийн орнуудын хоорондын яриа хэлцээ хийхэд чиглэсэн тэдний оновчтой санал санаачилгуудыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хувьсгалт ололтоо империалист, жанжлагч болон харгис бусад хүчний хандлагаас хамгаалан тэмцэж байгаа Вьетнам, Лаос, Кампучийн ард түмэнтэй монголын хөдөлмөрчид эв санааны бат нэгдэлтэй байдаг юм. Энэ
1145 оны гуравдугаар сард БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайдын Энэтхэг- хятадын хойгийн ах дүү гурван оронд хийсэн албан ёсны найрсаг айлчлал манай ард түмнүүдийн найрамдал эв санааны нэгдлийг илэрхийлсэн нэг чухал арга хэмжээ болов. Социалист монголын хөдөлмөрчид Энэтхэг-хятадын хойгийн улс түмний амьдрал энэ онд болох түүхт үйл явдлыг найрамдлын бэлэг тэмдэг энх тайван социализмын үйл хэргийн ялалтын баяр болгон тэмдэглэх гэж байна. Үнэн сонин. 1985.05.12 №114 (16077) Бас нэг алхам АНУ хятадын зэвсэгт хүчнийг шинэчлэх талаар тус оронд тусламж үзүүлэх арга зам эрж сүвэгчилж байна гэж пентагоны төлөөлөгч мэдэгдэв. Гэхдээ энэ чиглэлээр ямар тодорхой алхам хийснээ мэдээлэхээс тэр татгалзжээ. АНУ-ын агаарын цэргийн хүчний мэргэжилтний томоохон төлөөлөгчид Хятадад саяхан айлчилсан тухай америкийн хэвлэлд мэдээлсэнтэй холбогдуулан Вашингтон дахь Фракс пресс агентлагийн сурвалжлагч америкийн Батлан хамгаалах Яамны төлөөлөгчийн мэдэгдлээс иш татжээ. Төлөөлөгчид хятадын <<ф-8>> сөнөөгч нисэх онгоц шинэчлэхэд америкаас дэмжлэг үзүүлэх асуудлыг хятадын талтай хэлэлцжээ. Уг нисэх онгоцыг угтан сөнөөгч нисэх онгоц болгон шинэчилж, америкийн радарын систем, пуужийг электроноор чиглүүлэх системээр тоноглох болно. Тэгснээрээ Хятадад сөнөөгч нисэн онгоцны үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд америкаас тусламж үзүүлэх чиглэлд бас нэг алхам хийснийг <<Вашингтон пост>> сонины мэдээнд цохон тэмдэглэжээ. АНУ-ын Батлан хамгаалах Яамны сайд Каспар Уайнбергер 1983 оны есдүгээр сард Хятадад айлчилснаас хойш америк, хятадын цэргийн хамтын ажиллагаа маш түргэн хурдацтай болж эхэлсэн юм. Дараа нь Хятадын Батлан хамгаалах Яамны сайд Жан Айпин өнгөрсөн оны зургадугаар сард АНУ-д хариу айлчилсан билээ. Үүнээс хойш АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Яамны сайд Леман, Штабуудын дарга нарын хорооны дарга Весси болон пентагоны бусад түшмэд Хятадад айлчлав. Энэ онд хятадын өрмийн жанжин штабын дарга Ян Дэжи, Хятадын тэнгисийн цэргийн хүчний командлагч Лю Хуанчин нар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. АНУ-д ирсэн хятадын цэргийн төлөөлөгчид өөрийн тэнгисийн цэргийн хүчнийг шинэчлэхэд зориулж торпед, хийн турбоны хөдөлгүүр олж авахыг ихэд сонирхож, АНУ Хятадад агаараас эсэргүүцэн хамгаалах, танк устгах пуужин худалдах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Олон сар үргэлжилсэн хэлэлцээний үеэр америкийн байлдааны хөлөг онгоцуудыг хятадын боомтуудад оруулж байхаар зарчмын хувьд тохирчээ. Сүүлийн үеийн мэдээгээр бол, бүр энэ тавдугаар сарын 18-24-ний хооронд Шанхайн боомтод америкийн анхны хөлөг онгоцнууд ирэх болно. Гэхдээ эдгээр хөлөг онгоц цөмийн зэвсэгтэй байх эсэх тухай асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Вашингтоныхон Хятадад очих хөлөг онгоцнууддаа тийм зэвсэг байхгүй гэсэн баталгаа өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Америкийн байлдааны хөлөг онгоцнууд хятадын боомтод удахгүй очих гэж байгаа нь армиа шинэчлэхэд америкаас үзүүлэх тусламж болон Хятадад нийлүүлэх зэвсгийн
1146 хариуд бээжингийнхний барьж байгаа нэг ёсны хариу мөнийг гадаадын ажиглагчид онцлон тэмдэглэжээ. Вашингтоныхон тийм тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа нуухгүй байна. Ази Номхон далайн бүс нутагт америкийн цэргийн оролцоог өргөжүүлэхийг бээжингийнхэн дэмжиж, Хятад, АНУ хоёр Афганистан, Кампучийн эсрэг зарлаагүй дайнд хамсан оролцож байгаа болон АНУ, Хятадын ашиг сонирхол нийлж буй бусад асуудлыг америкийн нийслэлд харгалзан үзэж байна. Америкчууд хятадын зэвсэгт хүчин, түүний цэргийн аж үйлдвэрт нэвтрэх явдал Хятадыг АНУ-ын цэргийн машинд батхүлж, тус хоёр орон зөвлөлтийн эсрэг үндсэн дээр улам нягт харилцан ажиллахад хүргэнэ гэж вашингтоны стратегичид горилж байна. Ингэхдээ хоёр орны хоорондын санал зөрөлдөөн, тухайлбал Тайваний асуудлаарх зөрчлийг хоёрдугаарт, тэр ч байтугай гуравдугаарт тавьж байна. Эцэст нь америкийн засгийн газрын эх сурвалжаас иш татсан <<Вашингтон пост>> сонины өгүүллээс бас нэг баримт иш татъя! АНУ-ын тусламжтайгаар шинэчлэх хятадын <<Ф-8>> сөнөөгч нисэх онгоцыг Тайваний өөдөөс хардаг дорнод эргийн орчимд биш, харин Хятадын умард нутагт Зөвлөлт Холбоот Улсын хилийн ойролцоо ашиглах болно гэж тус сонинд бичжээ. Үнэн сонин. 1985.05.12 №114 (16077) Японы цэргийн төлөөлөгчид хятадад Тавдугаар сарын 11. (МОНЦАМЭ) Синьхуа агентлаг мэдээлснийг үзвэл японы үндэсний батлан хамгаалах газрын орлогч дарга Х. Нацумэ тэргүүтэй японы цэргийн төлөөлөгчид БНХАУ-ын Батлан хамгаалах Яамны урилгаар Бээжинд айлчилж байна. Японы цэргийн төлөөлөгчдийн энэ айлчлал нь тус хоёр орны цэргийн байгууллагуудын хоорондын хэлхээ холбоо тогтоох <<сайхан эхлэл>> мөн гэж хятадын армийн жанжин штабын орлогч дарга Сюй Синь японы төлөөлөгчдийг хүндэтгэж хийсэн дайллага дээр тэмдэглэжээ. Үнэн сонин. 1985.05.12 №114 (16077) ТОКИО. Тавдугаар сарын 11. (МОНЦАМЭ). Х. Нацумэ хятадын цэргийн удирдагчидтай хийх хэлэлцээн дээрээ хятадын армийг сургаж бэлтгэх цэргийн төлөөлөгчид болон мэдээлэл солилцох тухай асуудал хэлэлцэнэ гэж <<Нихон Кэйзай>> сонин мэдээлсэн байна. Үнэн сонин. 1985.05.12 №114 (16077) Хятадын цэрэг вьетнамд халдав Тавдугаар сарын 13. (МОНЦАМЭ). Вьетнамын мэдээллийн ВМА агентлаг мэдээлснийг үзвэл, энэ тавдугаар сарын 4-нөөс 7-ныг дуустал хятадын гурван батальон, дөрвөн суман цэрэг Хатуен мужийн хавиар Вьетнамын нутаг дэвсгэрт олон удаа халдан довтолжээ. Үүний сацуу хятадын тал Висюен хошууны хилийн хэд хэдэн нутгийг их
1147 буугаар ширүүн буудсаны улмаас энгийн хүн амд эд материалын ихээхэн хохирол учирчээ. Вьетнамын хилчид хил зөрчигчдөд няцаалт өгөв гэж ВМА агентлаг тэмдэглэсэн байна. Үнэн сонин. 1985.05.14. №115 (16078) Цэргийн хэлхээ холбоо Тавдугаар сарын 16. (МОНЦАМЭ). Японы үндэсний батлан хамгаалах газрын орлогч дарга Х. Нацумэ тэргүүтэй цэргийн төлөөлөгчид Хятадад айлчлав. Төлөөлөгчдийн тэргүүнийг БНХАУ-ын Батлан хамгаалах Яамны сайд Жан Айпин хүлээн авч уулзжээ. Х. Нацумэ хятадын армийн жанжин штабын дарга Ян Дэжитэй уулзсан байна. Синьхуа агентлаг мэдээлснийг үзвэл, японы цэргийн төлөөлөгчдийн айлчлал <<хоёр орны цэргийн байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох сайхан эхлэл боллоо>> гэж уулзалт ярианы үеэр тэмдэглэжээ. Х. Нацумэ Бээжинд сэтгүүлчидтэй ярилцахдаа, уулзалт яриа ашиг тустай болж хоёр тал иймэрхүү хэлхээ холбоогоо хойшид ч тууштай хөгжүүлэх нь чухал байна гэж санал нэгтэй үзэв гэж мэдэгдсэн байна. Үнэн сонин. 1985.05.17. №118 (16081) БЭЭЖИН 1985 онд ЗСБНХУ, БНХАУ-ын засгийн газрын хооронд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд ням гаригт энд гарын үсэг зурав. Уг төлөвлөгөөнд урлагийн хамтлаг, үзэсгэлэн солилцох, концерт харилцан тоглох утга зохиол урлагийн зүтгэлтнүүд хэвлэлийн болон номын худалдааны ажилтнуудын төлөөлөгчид солилцохоор заасан байна. Үнэн сонин. 1985.06.18 №146 (16109) Айлчлал дууслаа НОВОСИБИРСК. Долдугаар сарын 17. (Монцамэ). БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Яо Илинь өчигдөр эх орондоо буцав. Тэр зөвлөлт засгийн газрын урилгаар ЗСБНХУ-д албан ёсоор айлчилсан юм. Яо Илинь буцахынхаа өмнө ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа биднийг танай оронд байх үед Москва Киев болон Новосибирскт газар сайгүй халуун дотноор угтан зочиллоо гэж хэлэв. Энэ дашрамд Хятадын засгийн газар, хятадын ард түмний өмнөөс аугаа их зөвлөлтийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе гэж Яо Илинь хэлэв. Яо Илинь айлчлалынхаа дүнгийн талаар хэлэхдээ эдийн засаг, худалдааны салбарт урт хугацааны хоёр хэлэлцээрт гарын үсэг зурсан нь айлчлалын тодорхой үр дүн боллоо гэв. Бид хоёр орны харилцааг хэвийн болгох асуудлаар зөвлөлтийн удирдагчидтай уулзаж ярилцсан нь харилцан ойлгох явдлыг гүнзгийрүүлэхэд тус дөхөм боллоо. Хоёр орны
1148 харилцааг хэвийн болгохын тулд бас их зүйл хийх хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ харилцаа цаашид сайжирна гэдэгт итгэж байна гэж Яо Илинь хэлэв. Үнэн сонин. 1985.07.18 №172 (16135) Шинэ кино Хабаровск. Долдугаар сарын 25 (МОНЦАМЭ). Алс дорнодын кино мэдээний студид <Их дайны сүүлчийн буун дуу> кино бүтээв. Зөвлөлтийн арми 1945 оны наймдугаар сард японы милитаризмыг хиар цохих сүүлчийн ажиллагаа явуулсан тухай энэ кинонд өгүүлж байна. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг устгасан тухай энэ киног фронтын кино операторуудын авсан зургуудыг үндэслэн бүтээсэн байна.Зөвлөлт холбоот улс Ялтын хэлэлцээгээр хүлээсэн холбоотны үүргээ биелүүлж, бас дорнод хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангахын тулд японы эсрэг дайнд орсныг кино баримт тодорхой гэрчилж байна. Японы командлал 1945 оны наймдугаар сар гэхэд Манжуурт ЗСБНХУ-ын эсрэг нийтдээ сая гаруй цэрэгтэй цохилтын хүчирхэг бүлэглэл байгуулаад байсныг баримт нотолж байна. 1944 онд япончууд зөвлөлтийн хилийг 144 удаа зөрчиж ,хил орчмын нутгуудыг 39 удаа буудсан байна. Кино операторууд анги, нэгтгэлүүдийн тэргүүн эгнээнд явж байлаа. Японы милитариотуудын дарлалд он удаан жил нухлагдсан Хятад, Солонгосын хот суурингийн хүн ард зөвлөлтийн цэргийг ямар их баяр хөөртэй угтаж байсан нь тэр үеийн кино зургаас харагдаж байна. Дайныг эсэргүүцэн Хабаровскт хийсэн зөвлөлт, японы уулзалтыг киноны төгсгөлд үзүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 40 жил өнгөрч бас Хиросима,Нагасаки хот атомын бөмбөгтөлд хэлмэгдсэнээс хойш 40 жил болж байгаатай холбогдуулан уг уулзалтыг хийсэн юм. Уулзалтад оролцогчид <Энх тайван – эрхэм ариун үйлс мөн. Аймшигт дайн дахин гарах ёсгүй> гэж нэгэн дуугаар мэдэгдсэнийг кинонд харуулж байна. Үнэн сонин. 1985.07.26 №179 (16142) Бодит хандлагын үүднээс Энэ наймдугаар сарын 15-16-нд Кампучи, Вьетнам, Лаосын Гадаад явдлын Яамны сайд нарын ээлжит есдүгээр бага хурал Пномпеньд боллоо. Кампучи, Лаос,Вьетнам гурван улс бага хурлаас гаргасан албан мэдээндээ,Зүүн өмнөд Азийн байдлыг эв зүйгээр шийдвэрлэх таатай уур амьсгал бий болгох, энэ бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаахад тус дөхөм үзүүлэхүйц хэлэлцээ хийж эхлэх оновчтой саналуудыг тусгажээ. Бүс нутгийн байдлыг тогтворжуулахад чиглэсэн энх тайванч саналуудыг ах дүү гурван орон үүний өмнө ч удаа дараа гаргасаар ирснийг бид мэднэ. Бага хурал Кампучийн асуудалд анхаарал тавилаа.Кампучийн ард түмэн өнгөрсөн зургаан жилд хувьсгалт ололтоо бэхжүүлж, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн талаар дорвитой амжилт оллоо. Нэн ялангуяа аюулгүй байдлаа хангах талаар ихээхэн амжилт олж олон улсын тайзнаа нэр хүнд нь жилээс жилд өсөж байна. Тэгээд ч нэг жилийн өмнө Энэтхэг-хятадын хойгийн гурван орон Кампучийн нутгаас вьетнамын сайн дурынхныг таваас арван жилийн дотор гаргахаар шийдвэрлэж байсан бол,одоо вьетнамын сайн дурынхныг 1990 он гэхэд
1149 бүрэн гаргахаар шийдвэрлэжээ.Энэ бол Зүүн өмнөд Азид бат бэх энх тайван тогтооход чиглэсэн ухаалаг, бодитой алхам мөн гэж дэлхийн олон нийт зүй ёсоор үнэлж байна. Бага хурал дээр Кампучитай холбогдсон асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад чиглэсэн хэлэлцээ хийх тухай АСЕАН-ын орнуудын саналыг ч буурьтай авч хэлэлцлээ. Үүнд уг хэлэлцээнд оролцогчдын бүрэлдэхүүний тухай асуудлыг холбогдох улсууд хэлэлцэн тохирох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ. Уг хэлэлцээнд оролцох төлөөлөгч болгож АСЕАН-ын орнууд Индонезийг өөрийн төлөөлөгчөөр томилсон бол, Энэтхэг-хятадын хойгийн орнууд вьетнамыг өөрийн төлөөлөгчөөр томилжээ.Индонез, Вьетнамын Гадаад явдлын Яамны төлөөлөгчдийн уулзалт нь Зүүн өмнөд Азийн орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших процесст шинэ алхам болох юм.Нэн ялангуяа полпотын бүлгийг устгах үндсэн дээр үндэсний хэвлэл тогтоох Кампучид бүх нийтийн сонгууль явуулах тухай асуудлыг цагаач кхмерчүүдийн төлөөлөгчидтэй зуучаар дамжуулан (Малайз улс ийм зуучийн үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрчээ) яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаагаа Бүгд Найрамдах Кампучи Ард Улс зарлан тунхагласан нь чухал зүйл мөн.Энэ бол зүүн өмнөд Ази маргаантай бүхий л асуудлыг гагцхүү холбогдох улсуудын хооронд хэлэлцээ хийх аргаа шийдвэрлэхэд чиглэсэн Энэтхэг-хятадын хойгийн гурван орны тууштай чиг бодлогыг харуулж байна. Ийм үндсэн дээр Хятад, Тайланд хоёртой ч харилцаагаа хэвийн болгохыг эрхэмлэж байгаагаа гурван орны сайд нар илэрхийлсэн байна. Ах дүү гурван орон Зүүн өмнөд Азийн энх тайван, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын бага хуралд оролцоход бэлхэн байгаагаа онцлон тэмдэглэснийг хэлэх хэрэгтэй.Бага хуралд оролцогчид 1985 оны наймдугаар сарын зургааны өдрөөс эхлэн Зөвлөлт Холбоот Улс цөмийн аливаа дэлбэлэлт хийхээ дан ганцаар азнахаар болсон тухай зарлан тунхагласан ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачевын мэдэгдлийн үзэл санааг бүрэн дүүрэн дэмжлээ.Кампучи, Лаос, Вьетнам гурван орон Ази,даян дэлхийд цөмийн дайны аюулыг арилгахад чиглэсэн ЗСБНХУ-ын гадаад бодлогын чиг шугамыг өндөр үнэллээ.Зүүн өмнөд Азийн байдлыг улс төрийн ухаалаг аргаар тогтворжуулан,хэвийн болгоход чиглэсэн ах дүү Кампучи, Лаос,Вьетнам гурван орны энэхүү шийдвэр зориг, оновчтой хандлага, шинэ саналуудыг монголын ард түмэн дэлхийн дэвшилт бусад улс түмний нэгэн адил өндөр үнэлж, бүрэн дүүрэн дэмжиж байна. Үнэн сонин. 1985.08.21 №201 (16164) Товчхон Бээжин. Зүүн хойд Хятадын Зилинь мужид аадар бороо орсны улмаас 38 хошуу сүрхий нэрвэгдэж, тэндхийн тариалангийн талбайн 23 хувь усанд автаж, 24 мянга гаруй байшин, 2 мянга орчим гүүр, далан эвдэрч сүйдсэн тухай Хятадын хэвлэлд даваа гаригт мэдээлжээ. Мөн 50 хүн амь үрэгджээ. Байгалийн гамшигтай тэмцэх арга хэмжээ авч байгаа тухай сонинуудад тэмдэглэж байна. Үнэн сонин. 1985.08.21 №201 (16164) Хятадыг чөлөөлөхөд зөвлөлт холбоот улсын оруулсан хувь нэмэр