1050 Мохошгүй зоригт Вьетнамыг Монгол түмэн өмөөрч байна Баатарлаг вьетнамыг ард түмний эсрэг бээжингийн эрх баригчид түрэмгий дайн дэгдээж байгааг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан БНМАУ-ын сайд Зөвлөгийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст боллоо.цуглааныг намын хорооны нарийн бичгийн дарга Д. Гонгор нээж хэлсэн үгэндээ, хятадын эрх баригчид их гүрний дээрэнгүй үзлээ хэрэгжүүлэхийн тулд зэргэлдээ БНСВУ-ын эсрэг балмад түрэмгий дайн өдөөснийг буруушаав. Тус цуглаан дээр Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Б.Цэнд-Аюуш, үйлдвэрлэх хүчний хөгжил байршилтын институтийн эрдэм шинжилгээний ажилтан С. Хажидсүрэн, Улсын материал, техникийн хангамжийн хорооны ажилтан Д. Тогооч нар үг хэлэв. Тэд энх тайван социализмын үйл хэргээс урван тэрсэлж, дэлхийн империалист харгис хүчтэй нэгдэн Зүүн өмнөд Азид дайны голомтыг дахин сэргээсэн бээжингийн дайнч милитаристуудын үйл ажиллагааг эрс шийдвэртэй эсэргүүцлээ. Мөн цуглаан дээр БНСВУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фунг ямань Кунг үг хэлж, фронтын байдлын талаар ярьж, вьетнамын ард түмний тэмцлийг үргэлж дэмжиж байдаг монголын ард түмэнд талархал илэрхийлэв. Манай сурвалжлагч Эрдэнэт. (“Үнэн” сонины сурвалжлагч). БНСВУ-ын эсрэг хятадын эрх баригчдын хийж байгаа зэвсэгт түрэмгийллийг Эрдэнэт хотын хөдөлмөрчин, барилгачин, уурхайчид нэг дуугаар эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Хятадын эрх баригчдын хийж байгаа балмад түрэмгийллийг буруушааж хилэгнэн эсэргүүцсэн ХЗЭ-ийн гишүүд залуучууд, нийт хөдөлмөрчин хуульчид, эмнэлэг холбооны ажилчид, пионер сурагчдын хурал цуглаан Эрдэнэт хот, уурхайн үйлдвэр, засвар механикийн завод, барилгын анги, Хялганат, Жаргалант хороо зэрэг олон газарт болов. Эдгээр цуглаан дээр уулын үйлдвэрийн ажилчин С. Цэвэлмаа, барилгачин Д. Одонтунгалаг, К. Куа Ж. Энхбат, холбооны техникч Д. Мягмаржав, инженер У. Алтангэрэл, хуульч Ц. Сарантуяа нарын олон арван хүн хэлсэн үгэндээ бүрэн эрхт Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын эсрэг хятадын эрх баригчдын өдүүлсэн зэвсэгт цуст түрэмгийллийг бид эрс эсэргүүцэж байна. Энэ түрэмгий дайн бол хятадын их гүрний дээрэнгүй үзлийн илрэл, Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудыг эзлэн түрэмгийлэх жанжлах бодлогын мөн чанарыг нь харуулж байна. Эрэлхэг вьетнамын ард түмэн ганцаараа биш Вьетнамын талд ах дүү социалист орон, дэлхийн энхийг эрхэмлэгч ард түмэн зогсож байна. Вьетнамын ард түмэн эх орноо хамгаалж хятадын дайнчдад хатуу цохилт өгөх нь гарцаагүй гэв. Үнэн сонин 1979 оны 3 дугаар сарын 7, № 66 (14097), 4-р нүүр Вьетнамаас савраа тат! Шударга үйлс ялах тавилантай
1051 Хятадын харгис маоист эрх баригчид манай социалист халуун ам бүлийн орон Вьетнамд ичгүүр сонжуургүй балмадаар түрэмгийлснийг монголын эмэгтэйчүүд бид туйлаас жигшин зэвүүцэж байна. Ер нь бээжингийн харгис этгээдийн вьетнам нутагт үйлдэж байгаа үйл ажиллагаа нь фашистуудын үйл явдлыг одоо эргэн санагдуулж байна. Тэд энгийн номхон ард иргэдийн эд хөрөнгө, мал адгуусыг булаан дээрэмдээд зогсохгүй эх үрсийг уй гашуунд оруулж, хайр найргүй хөнөөж сэтгэлд багтахааргүй харгислаж байгаа нь эх хүн бидний элгийг эмтэлж байна. Санаа муут яван хатаж, сайн үйлс ялан дийлдэг болохоор халдан түрэмгийлэгчид сүйрч Вьетнам түмэн ялах нь дамжиггүй. Хөгжин дэгжиж соёлч боловсон болсоор байгаа энэ хорвоо дэлхийд хүн алж хүрээ талж байх нь хятадын харгисуудын хичнээн хоцрогдсон бүдүүлгийг нь илчилж байна. Баатарлаг вьетнам түмэнтэй, монгол түмэн, монголын эхчүүд сэтгэл зүрхээрээ бат нэгдэлтэй тэдний ялалтад итгэл төгс байна. Өмөг түшиг их Зөвлөлт улс, ах дүү социалист орнууд болон дэлхийн дэвшилт улс түмэн вьетнамын талд байгаа болохоор ариун үйлсийн төлөө тэмцэж байгаа Вьетнам ялж, түрэмгийлэгчид ялагдах нь лавтай. Хятадын түрэмгийлэгчид нэг ч цэргээ үлдээхгүй Вьетнам нутгаас зайлахыг эхчүүд бид ахин дахин шаардаж байна. БНМАУ-ын гавьяат барилгачин хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн эмэгтэй Д. Балжинням Үнэн сонин 1979 оны 3 дугаар сарын 9, № 68 (14099), 4-р нүүр БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны мэдэгдэл ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд 1950 онд байгуулсан найрамдал, холбоо, харилцан туслах тухай гэрээний хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснээ энэ дөрөвдүгээр сарын 3-нд хятадын эрх баригчид мэдэгдэв. Энэхүү гэрээ хоёр этгээдийн хүсэл эрмэлзлээр зөвлөлв, хятадын ард түмний ашдын эрх ашгийн дагуу байгуулагдсан бөгөөд хоёр их ард түмний найрамдлын бэлэг тэмдэг болсоор байгаа юм. Ардын хувьсгалын ялалтын үр дүнд үүсэн тогтсон тулгар Хятад Ард Улс шинэ нийгмийг цогцлон байгуулах үйлсээ олон улсын нэн ээдрээтэй нөхцөлд эзэлж байсан хятадын ард түмний хувь заяанд онцгой чухал үед Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ холбооны гэрээ байгуулсан билээ. Уг гэрээг үндэс болгосон хоёр орны нягт холбоо, өргөн хамтын ажиллагаа нь хятадын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын найдвартай баталгаа болж, хувьсгалт ололтыг нь хамгаалахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэн, БНХАУ-ын хөдөлмөрчдийн социалист нийгэм байгуулах бүтээлч хүч чармайлтад асар их тус дөхөм үзүүлсэн юм. Интернационалч үүрэгтээ үнэнч Зөвлөлт Холбоот Улс хятадын ард түмний, дайнд сүйрсэн аж ахуйгаа сэргээн босгох, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон газруудыг шинээр байгуулах, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хөдөлмөрчдийн аж амьдралыг
1052 дээшлүүлэх, улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд нь сэтгэл харамгүй, зүйл бүрийн тусламж үзүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улс олон улсын салбарт БНХАУын эрх ашгийг тууштай хамгаалж, Хятад Ард Улсын эсрэг чиглэсэн түрэмгий үйлдлийг сэргэмжлэн няцаах, таслан зогсооход идэвхтэй хүчин туслалцаа үзүүлж байсан юм. Ийнхүү зөвлөлт-хятадын гэрээ юуны өмнө хятадын ард түмний л эрх ашигт яв цав нийцэж байсан юм. ЗСБНХУ, БНХАУ-ын найрамдал, холбоо, харилцан туслах тухай гэрээ нь Алс Дорнод болон нийт Ази тивд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болж байна. Социализмын ууган орон, энх тайван, ардчиллын өмөг түшиг-аугаа их Зөвлөлт Холбоот Улстай байгуулсан найрамдал, холбоо, харилцан туслах тухай гэрээг хятадын эрх баригчид цаашид сунгахгүй гэж шийдвэрлэсэн явдал бол сүүлийн хорин жилийн турш тэдний баримталж ирсэн зөвлөлтийн эсрэг, социализмын эсрэг гадаад улс төр чиг шугамын шууд уршиг мөн. Бээжингийн одоогийн эрх баригчид ЗСБНХУ-тай холбооны гэрээгээ тасалж байгаа нь тэд марксизм-ленинизмийн зарчмаас уцхарч, социализмын орнуудтай тогтоосон найрамдал, хамтын ажиллагаанас няцан, улс түмний энх тайван, үндэсний эрх чөлөө, нийгмийн дэвшлийн үйл хэргээс урван тэрсэлснийг бас дахин гэрчилж байна. Хятадын маоист удирдлага олон улсын түгшүүртэй байдлыг хурцатгах, Зөвлөлт Холбоот Улс, социалист хамтын нөхөрлөлийн бусад орны эсрэг тэмцэх өргөн фронт байгуулах, империализмын хамгийн харгис хүчтэй сүлбээлдэн эвсэлдэх, дэлхийн дайн өдөөх бодлого явуулж байна. Бүгд Найрамдахсоциалист Вьетнам Улсын эсрэг хятадын эрх баригч бүлгийнхний үйлдсэн ялт түрэмгийлэл нь бээжингийн их гүрний дээрэнгүй жанжлах бодлого улс түмний энх тайван, аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнол улам бүр аюул хөнөөлтэй болж байгааг дахин илчлэн харууллаа. Манай орны эсрэг дээрэнгүй бодлогыг илт явуулж ирсэн хятадын эрх баригчдаас зөвлөлт-хятадын гэрээг зоргоороо хүчингүй болгож байгаа нь империализмд л ашиг завшаан өгч, Ази тив Алс Дорнодод энх тайван, аюулгүй байлыг бэхжүүлэх үйлсэд эрс харшилж байна гэж Бүгд найрамдах Монгол Ард Улс Хятадтай шууд хил залгасан Азийн социалист орны хувьд үзэж байна. Хятадын одоогийн удирдлага энэхүү алхмынхаа хамаг хор уршгийг ард түмнийхээ өмнө бүрэн хариуцаж хүлээх ёстой. Үнэн сонин 1979 оны 4 дүгээр сарын 6, № 96 (14127), 1-р нүүр Олон улсын эрдэм шинжилгээний хурлын симпозиум 1979 оны тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 2-т Улаанбаатарт “Маоизм, үндэсний асуудал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний симпозиум болов. БНМАУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгээс эрхлэн зохион байгуулсан энэ симпозиумд БНБАУ, БНУАУ, БНСВУ, БНАГУ, Куба, БНМАУ, БНПАУ, ЗСБНХУ, БНСЧСУ-ын эрдэм шинжилгээний институтийн хятадыг судлагч нэрт эрдэмтэд, түүнчлэн ах дүү намын төв хороодын хариуцлагатай ажилтнууд оролцлоо.
1053 Симпозиумыг БНМАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б. Ширэндэв нээж үг хэлэв. Тус симпозиумын нээлтэд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Г. Адьяа, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Ш. Дагва, хэалтсийн орлогч эрхлэгч О. Лхагва нар байлцав. БНМАУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, академич Ш. Бира “Маоизм, хятад дахь үндэсний асуудал” ЗСБНХУ-ын шинжлэх ухааны Академийн Алс дорнодын институтийн захирал, ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн М.И.Сладковский “Нэгдмал нэг хятад үндэстний тухай их хан үндэсний номлол”: Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны Марксизмленинизм институтийн орлогч захирал, доктор М. Матоуш “их гүрний үндсэрхэг дээрэнгүй үзэлдэлхий дахиныб хөгжил дэвшлийн дайсан мөн”: Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх намын дээд сургуулийн философийн тэнхмийн эрхлэгч Нго Тхань Зыонг “Бээжингийн харгис бүлгийнхнээс вьетнамын эсрэг явуулж байгнаа их гүрний булаан эзлэр, жанжлах, үндсэрхэг үзэл” сэдвээр илтгэл хийлээ. Симпозиум дээр нийт хорь гаруй хүн илтгэл хийж, үг хэлэв. Хятадын эрх баригчид БНХАУ дахь хятад биш ард түмний талаар их хан үндэстний үндсэрхэг дээрэнгүй бодлого үргэложлүүлэн, жижиг үндэстнийг хүчээр уусган хятадчилж, тэр бодлогоо БНХАУ-д зөвхөн нэгдмэл нэг хятад үндэстэн оршиж байгаа мэтээр зүтгэхийг оролдож байгааг илтгэгчид тодорхой нотлон харуулав. БНХАУ дахь хятад биш ард түмэн өөртөө засан тогтноха эрхээ эдэлж чадахгүй хэвээр байгаа симпозиумд оролцогчид онцлон тэмдэглэв. Хятадын эрх баригчдын хэлбэр төдий тунхагласан үндэсний районы автономийн систем нь одоо нэгэнт хуурамч халхавч болон хувирчээ. Хятадын үндэстний районууд дахь эдийн засгийн бодлого нь эдгээр районы аж ахуйн хоцрогдлыг улам бүр нэрмэж, урагшлан хөгжихөд нь саад тотгор болж байна. БНХАУ-ын үндэстний районуудад Бээжингийн удирдагчдын явуулж байгаа эдийн засгийн бодлого нь үндсэндээ улс нийгмийн амьдралыг цэрэгжүүлэх зорилгод захирагдаж байна. Хятад бимш ард түмэн үй олноороо амьдран суугаа районууд нь үнэн хэрэг дээрээ хятадын дотоод мужуудыг хангах түүхий эдийн хавсарга болон хувирчээ. Бээжингийн удирдагчид БНХАУ-ын хилд орчмын үндэстний районуудыг ЗСБНХУ, БНМАУ, БНСВУ зэрэг орны эсрэг хурцадмал байдал, өдөөн хатгалга дэвэргэх цэрэг стратегийн түшиц газар болгон хувиргаж байгааг симпозиумд оролцогчид цохон тэмдэглэлээ. Үндэсний районуудыг хөрш зэргэлдээ улс орнуудын дайсагнан түрэмгийлэх талбар болгосон бээжингийн удирдагчдын их хан үндэстний дээрэнгүй бодлого хэчнээн аюултай болохыг Социалист Вьетнамын эсрэг үйлдсэн хятадын түрэмгийлэл, ардын эрхт Лаос, Кампучийн эсрэг хийж байгаа балмад өдөөн хатгалга харууллаа. Их хан үндэстний дээрэнгүй үзэл бол маоистуудын гадаад бодлогын хамгийн онцлог зонхилох гол нэг шинж юм. Маоистууд пролитарийн интернационализмын зарчмыг хөсөрдүүлээд зоссонгүй, социалист хамтын нөхөрлөлийн орнуудыг илт дайчлах замд шилжиж орлоо. Бээжингийн өнөөгийн удирдагчид хөрш зэргэлдээ бараг бүх улс орны газар нутагт өнгөлзөж, жанжлан ноёрхох зорилгоор хэрэгжүүлэхийн тулд арьсны үзэлтэн,
1054 милитарист, хонзогногчид, неофашист зэрэг хамгийн харгис хүчинтэйэвсэн нэгдэж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд шууд занал учруулж байна. Социалист орны эрдэмтэд Хятад дахь хятад биш үндэстэн ястны түүх, эдийн засаг, соёлыг цаашид үргэлжлүүлэн судалж үндэстний районуудад маоистуудын явуулж байгаа их гүрний үндсэрхэг дээрэнгүй бодлого айл хөрш орнуудын газар дэвсгэрт өнгөлзөх, эзлэн түрэмгийлэх бодлогыг шүүмжлэн няцаах явдал чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Үнэн сонин 1979 оны 6 дугаар сарын 3, № 154 (14185), 1-р нүүр Баяр хүргэсэн нь Монголын Ардын Хувьсгалын 58 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн газар, ард түмэн найрамдалт Монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөл Үнэн сонин 1979 оны 7 дугаар сарын 14, № 195 (14226), 4-р нүүр Протоколд гарын үсэг зурлаа БНМАУ-ын засгийн газар, БНХАУ-ын засгийн гарын хооронд 1979 онд бараа харилцан нийлүүлэх тухай протоколд өчигдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Протоколд БНМАУ-ын Гадаад худалдааны Яамны орлогч сайд Н. Очирбал, БНХАУ-ын Гадаад худалдааны яамны орлогч сайд Чжэн-И-Шань нар гарын үсэг зурав. Үнэн сонин 1979 оны 8 дугаар сарын 11, № 223 (14254), 4-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэн Ин өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1979 оны 9 дүгээр сарын 25, № 268 (14299), 4-р нүүр Хэлэлцээ хийхээр МОКВА, Есдүгээр сарын 24. (МОНЦАМЭ). Зөвлөлт- хятадын хэлэлцээ хийхээр Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын хооронд хэлэлцэн тохирсны дагуу БНХАУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Ван Юпин тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид өчигдөр Москвад ирэв. Зөвлөлтийн засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн ЗСБНХУ-ын Гадаад явдлын Яамны орлогч сайд Леонид Ильичев хятадын төлөөлөгчдийг угтав. Ван Ю Пин хэвлэлийн төлөөлөгчид зориулж хийсэн мэдэгдэлдээ, хийх гэж байгаа хэлэлцээ нааштай үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Үнэн сонин 1979 оны 9 дүгээр сарын 25, № 268 (14299), 4-р нүүр
1055 Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулагдсаны 30 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан МЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, МХНН-ээс эрхлэн БНМАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтнуудад өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1979 оны 9 дүгээр сарын 29, № 272 (14303), 4-р нүүр Бээжин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Байнгын Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улс тунхагласны 30 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмний өмнөөс БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл хятадын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Гучин жилийн тэртээх ардын хувьсгалын ялалт нь хятад ард түмний түүхэнд шинэ үеийг нээж, Хятад орон энх тайван, социализмын замаар замнах сайхан төлөвийг бий болгосон билээ. Монголын ард түмэн, БНМАУ-ын Засгийн газар хятадын ард түмний энэ ялалтад халуун баяр хүргэж, түүний олон улсын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн юм. БНМАУ өөрийн хөрш орон БНХАУ-тай найрамдал, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийн төлөө ямагт байсан бөгөөд байсаар ч байна. Манай хоёр орны хооронд хэвийн харилцааг хөгжүүлэх явдал нь монгол, хятадын ард түмний амин чухал эрх ашиг, Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт нийцнэ гэж БНМАУ үздэг юм. Хоёр улсын харилцааг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хэвийн болгоход чиглэсэн өөрийн зарчимт байр сууриа БНМАУ дахин нотолж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид БНМАУ-ын Сайд нарын зөвлөл Улаанбаатар. 1979 оны 9 дүгээр с арын 30 Үнэн сонин 1979 оны 10 дугаар сарын 1, № 274 (14305), 1-р нүүр Дайллага хийв БНХАУ-ыг байгуулсны 30 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэн Ин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, МЭТНБ-ын Холбооны гүйцэтгэх хорооны дарга Н. Лувсанчүлтэм, БНМАУ-ын Тээврийн Яамны сайд Б. Энэбиш, Гадаад явдлын Яамны орлогч сайд С. Дамбабаржаа, МХНН-ийн тэргүүлэгч гишүүд байв. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газруудын зарим тэргүүн гишүүд байлцав. Үнэн сонин 1979 оны 10 дугаар сарын 2, № 275 (14306), 4-р нүүр
1056 1980 он ҮНЭН сонин Хятадын тал дахин татгалзав Японы милитаристуудын эсрэг, хятадын ард түмний эрх чөлөөний шударга дайнд баатарлагаар амь үрэгдсэн монголын дайчдад зориулан Жанчхүүгийн даваанд байгуулсан хөшөөнд монголын ардын армийн 59 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам цэцэг өргөх хүсэлт тавьсанд хятадын тал мөн л татгалзсан хариу өгөв. Үнэн сонин 1980 оны 3 дугаар сарын 21 № 70 (14466 )4 -р нүүр Протоколд гарын үсэг зурлаа БНМАУ, БНХАУ-ын хооронд 1980 онд харилцан бараа нийлүүлэх ба төлбөрийн тухай засгиййн газрын худалдааны протоколд Бээжинд гарын үсэг зурав. Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Н.Очирбал, БНХАУ-ын засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Ван Хунь Шэн нар гарын үсэг зурлаа. Протоколд гарын үсэг зурахад БНХАУ-д БНМАУ-ын хэргийн түр хамаарагч Л.Түдэв болон төлөөлөгчдийн гишүүд байлцав. Үнэн сонин 1980 оны 4 дүгээр сарын 19 № 95 (14491 ) 4 -р нүүр Баяр хүргэсэн нь БНМАУын Сайд нарын Зөвлөлд Монгол Ардын Хувьсгалын 59 жилийн ойг тохиолдуулан Хятадын Засгийн газар, хятадын ард түмэн найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөл Үнэн сонин 1980 оны 7 дугаар сарын 15 № 169 (14566 )4 -р нүүр Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жао Зы Ян Танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдсонд тань баяр хүргэе. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх Улаанбаатар. 1980 оны есдүгээр сарын 13 Үнэн сонин 1980 оны 9 дүгээр сарын 14 № 222 (14618 ) 1 -р нүүр Кино үзүүлэв
1057 БНХАУ байгуулагдсаны 31 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан МЭТНБХ-ны гүйцэтгэх хороо, Монгол-Хятадын найрамлын нийгэмлэгээс эрхлэн БНХАУын Элчин сайдын Яамны дипломат ажилтнуудад өчигдөр кино үзүүлэв. Манай сурвалжлагч Үнэн сонин 1980 оны 9 дүгээр сарын 27 № 233 (14629 )4 -р нүүр Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 31 жилийн ой тохиолдуулан монголын ард түмний нэрийн өмнөөс хятадын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл Улаанбаатар. 1980 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1980 оны 10 дугаар сарын 1 № 236 (14632 )1-р нүүр Харгис Маоизмын эрхшээлд автсан Хятад орон 1949 оны 10 дугаар сарын 1-нд Тяньаньминий талбайд Бүнд Найрамдах ХЯчтад Ард Улсыг баяр ёслолын байдалтай тунхагласан билээ. Хятадын ард түмний баяр баясгаланг бадруулсан тэр сүрт үйл явдалд хятадын хөдөлмөрчдийг талархагч анд нөхөд нь чин сэтгэлээс баярлаж байв. БНХАУ-ыг үүсэж байгуулагдмагц түүний анги нэгт холбоотон социалист лагерийн орнууд хүлээн зөвшөөрч, найрамдал, ах дүү, сайн хөршийн харилцаа тогтоосон юм. БНХАУ байгуулагдсан явдал хятадын ард түмнээс империалист булаан эзлэгчид, дотоодын харгис хүсний эсрэг хийсэн урт удаан хүнд хэцүү тэмцлийн үр дүн нийт Зүүн хойд Хятад болон Өвөр Монголын аймаг хошуудыг ЗСБНХУ, БНМАУ-ын зэвсэгт хүчнин чөлөөлж, тэнд хяятадын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний цэрэг-эдийн засгийн чухал баазыг ЗХУ-ын шийдвэрлэх туслалцаатайгаар байгуулсны шууд үр дүн болсон юм. Энэ ялалт нь ардчилсан өөрчлөлт хийж, социалист хөгжлийн замд аажмаар шилжин орох, хөдөлмөрчин олон түмний аж байдлыг сайжруулах, эцсийн эцэст хоцрогдсон газар тариалангийн Хятад орныг орчин үеийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлтой улс болгох угтвар нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хятадын хувьсгалын ялалт нь олон улсын ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж, дэлхийн социалист системийг улам бүр бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, империализмын колоничлолын системд цохилт болсон билээ. АНУ-ын халдан түрэмгийлэх бодит аюул занал нүүрлэж байсан нөхцөлд хуучин дэглэмийн байгууллыг бүрмөсөн эвдэж, олон жилийн дайны хөлд сүйрсэн хятад оронд нийгэм–эдийн засгийн гүнзгий өөрчлөлт хийхэд ХКН-ын зөв бодлого, өргөн олон түмний хувьсгалч идэвхжил болон улс орны материаллаг нөөцийг дэлхийн социалист систем, түүний гол хүч ЗХУ-тай холбоо тогтоох чиг браимжаатай нягт уялдуулан холбох явдал туйлын чухал байв.
1058 Тэгээд ч БНХАУ социалист лагерийн орнуудтай найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх замыг сонгож авсан бөгөөд тэр нь 1950 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан зөвлөлт-хятадын Найрамдал, холбоо харилцан туслах тухай гэрээ, БНХАУ болон социалист бусад орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрт тусгалаа олсон билээ. Пролетарийн интернационализмын зарчмыг илтгэн тусгасан баримт бичиг нь “улс орондоо шинэ амьдралыг зоригтой бөгөөд тлүү их хурдацтай байгуулах боломжийг” БНХАУ-д олгосныг Мао Зэ Дун албан ёсоор хүлээж байлаа. Чухамхүү тэр шийдэрлэхүйц өргөни их тусламж, дэмжлэгийн ачаар Хятад Ард Улс сэргээн босголтын харьцангуй ахар богино хугацаанд ардчилсан хувьсгалын үндсэн гол зорилтыг амжилттай шийдвэрлэж, тухайлбал: феодалгазрын эздийн эзэмшил, улсын монопольт том капиталыг устгаж, эдийн засгийн улсын секторыг бий болгож чадсан юм. Ардын засгийг бэхжүүлж, нийгмийн амьдралыг ардчилах талаар нэлээд арга хэмжээ авч, тус орны түүхэнд анх удаа бүх нийтийн сонгууль явуулж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган (1954 онд) хийж, анхны ардчилсан Үндсэн хуулийг баталжээ. Төрийн энэ гол хуульд БНХАУ-ын иргэдийн нйигэмэдийн засгийн эрх чөлөөг анх удаа зарлан тунхаглажээ. Хятад улс социалист замаар урагшлан хөгжих эхлэлт нь түүнйи анхдугаар таван жилийн төлөвлөгөө (1953-1957) болсон бөгөөд тэр нь бээжингийн одоогийн удирдагчдын арга буюу хүлээн зөвшөөрч байгаагаар улс орны бодит бололцоог зөв харгалзан үзсэн цорын ганц таван жилийн төлөвлөгөө байжээ. 1956 оны 9 дүгээр сард хуралдсан ХКН-ын YIII их хурал Хятадад социализм байгуулж, түүнийг тэргүүний аж үйлдвэр- газар тариалангийн орон болгох нийгэм-эдийн засгийн өргөн их программыг боловсруулжээ. Тус их хурал “аугаа их ЗХУ, ардын ардчилсан бусад оронтой мөнхийн эвдэршгүй, ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэх” явдлыг БНХАУ-ын гадаад бодлогын тэргүүн зорилт болгон дэвшүүлжээ. Хувьсгал ялсны дараах эхний 10 жилд БНХАУ ерөнхийдөө хятад оронд социализм байгуулах эрх ашиг болон дэлхийн социализмын нийтлэг чиг шугамд тохирч нийцсэн энхийг эрхэмлэгч оновчтой гадаад бодлого явуулж байлаа. Тэр нь Хятад Ард Улсын нэр хүндийг олон улсын талбарт өргөж бататгахад тус дөхөм үзүүлж байв. Гэтэл БНХАУ-ын сүүлийн хорь гаруй жил нь хятадын түүхэнд хамгийн сүүдэртэй бөгөөд гунигтай үе болов. 50-аад оны хуучаас Ма Зу Дуны бүлэг, намын YIII их хурлаас боловсруулсан жанжин шугамын эсрэг сөрөг дотволгоонд оржээ. Социализмын болон ард түмний эсрэг маоистуудын чиг шугамын жинхэнэ шинж төрх нь хувьсгалын эсрэг чанар агуулга бүхий “их үсрэлт”, “пролетарийн аугаа их соёлын хувьсгал” гэгч кампаниар бүр ч тодорхой илэрч гарсан юм. Хятадын албан ёсны баримт материалд батлан өгүүлж байгаагаар 200 сая хүнийг харгислан хавчиж, 10 гаруй сая хүнйи амь насыг бүрэлгэсэн маогийн “соёлын хувьсгал” нь улс орныг нэгмөсөн сүйрч балрахын даваан дээр хөтлөн аваачжээ. Эдгээр хэрэг явдлын хамтад бээжингийн удирдагчдын гадаад бодлогын чиг шугам эрс баруун тийш хэвийсэн юм. Маоситууд улс төрийн чиг бодлогоо үндсээр өөрчлөн өрнөдийн империалистуудтай хуйвалдан сүлбэлдэх болсныг зөвлөлтийн болон социализмын эсрэг цадиггүй суртал нэвтрүүлгийн компани, ялангуяа зөвлөлт-хятадын хил дээр үйлдсэн зэвсэгт өдөөн хатгалга гэрчлэн харуулав.
1059 Ийнхүү Хятад ард улс нь үнэн чанартаа өөрөө энх тайван, социализм, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дайснудын лагерьт шилжин орлоо. Энэ бүхэн бол ХЯтад Орон Мао Зэ Дуний үлдээсэн өв уламжлал юм. Гэтэл хятадын ард түмний хамаг зовлон гаслангийн гол эх уурхай болсон маоизмын харгис үзэл суртахууныг бээжингийн шинэ удирдлага үзэл санааныхаа гол үндэслэл болгож авчээ. Түүгээр ч барахгүй улс орны удирдлагыг гартаа авсан Хуа, Дэнгийн бүлэг нь олон талаар ялангуяа гадаад бодлогоороо Маогаас бүр давлаа. Тэд социализмыг дайсагнах үзэл санааг улам дэвэргэн, социалист Вьетнамын эсрэг том хэмжээний түрэмгийлэл үйлдэж, ЗХУ-тай байгуулсан холбоо найрамдлын гэрээнээс няцаж, социалист олонх нь илт дайсагнах, Ази, Африкийн шинэ тутам тусгаар тогтносон улсуудын эсрэг зэвсэгт өдөөн хатгалгыг дэмжих, дэлхийн империализмын хамгийн харгис хүчнүүдтэй цэрэг-улс төрийн эвсэл холбоо байгуулах, энх тайван, социализм, намжмал байдал, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эсрэг империалистуудын түрэмгий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох замд орлоо. Бээжингийнхэн, социалист хамтын нөхөрлөлийн орнуудад ялгаатай хандах улигт тактикаа хэрэглэн, монголын эсрэг бодлогоо шургуу үргэлжлүүлж, хил хязгаарын түгшүүртэй байдлыг цаг ямагт дэвэргэж, БНМАУ-ын төрийн бүрэн бүтэн байдалд өнгөлзөн, цэрэг-эдийн засгийн шахалт үзүүлсээр байгаа нь манай орны энх тайван, социалист байгуулалтад ихээхэн хор хохирол учруулж байна. Энэ бүхэн нь социализмын болон зөвлөлтийн эсрэг гүтгэлгийн кампанитай хослон явагдаж байна. Эдгээр баримт нь Бээжин их гүрний жанжлан ноёрхох, шунахайран эзлэх санаархлаа төрийн бодлогын зиндаанд дэвшүүлж тавьсныг батлан харуулж байна. БНХАУ үнэн хэрэгтээ олон улсын түгшүүртэй байдлыг дэвэргэгч хамгийн аюултай голомтын нэг, дэлхийн халуун цөмийн дайныг илт уриалан номлогч болж хувирлаа. Ийм чиг шугам нь маоистуудын учруулсан хүнд бэрх гачигдлаас салж ангижрах явдал юу юунаас хурцаар тавигдаж байгаа хятадын нийгмийг хөгжүүлэх бодит эрэлт шаардлагатай эрс тэс зөрчигдөхгүй байж чадахгүй нь зүйн хэрэг юм. Бээжингийн шинэ удирдлага “соёлын хувьсгал” мэтийн хэт давуу үзэлтний адал балмад явуулгаас зайлсхийхийг хичээж байгаа хэдий боловч өмнөх хүмүүсийнхээ нэг адил жанжлах түрэмгий эрмэлзэлдээ хөтлөгдөн, улс төрийн талаар алдаа, завхрал хийж, дараа дараалан бүдэрч доголдсоор байна. Үүнийг хятад орны сүүлийн дөрвөн жилийн байдал, тухайлбал тав дахь удаагийн млнгуулийн БХАТБХын саяхан болж өнгөрсөн III чуулганы дүн тодорхой харууллаа. БНХАУ-ын улс ардын аж ахуйг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө нь өлгийтэй байхдаа сүйрч балраад 1979 онд зарлагдсан зохицуулалтын гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил ч бас ихээхэн эргэлзээтэй болоод байна. Гол шалтгаан нь ХЯтад оронд одоо явуулж байгаа “дөрвөн шинэчлэлтийн” милитарист мөн чанар нь улс орны эдийн засгийг хөгжүүлэх эрх ашигт эрс харшилж байгаад оршино. Төлөвлөгөөнөөс гадуур цэрэг дайны зорилгод өөрөөр хэлбэл вьетнамын эсрэг түрэмгийлэлд зориулсан хөрөнгө оруулалт нь асар их хэмжээний мөнгийг сүйтгэсний балгаар БНХАУ-ын улсын төсөв нийтдээ 18 миллиард юанийн алдагдалтай гарсныг БХАТХ-ын чуулган дээр хятадын Сангийн Яамны сайд хүлээжээ. Гадаадын техник, технологи, тэгэхдээ ихэвчлэн зэр зэвсгийн хойноос улайран хөөцөлдсөний уршгаар Хятадаас гадаадад төлөх өр таван миллиард юаньд хүрчээ. Эдгээр ноцтой асуудлаас болж,
1060 хятадын эрх баригрчид аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, юуны өмнө улс ардын аж ахуйн болон хүн амын хэрэгцээг хангахад зориулсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хасаж хорогдуулахад хүрч байна. Дээрх чуулганы материалаас үзэхэд ойрын жилүүдэд ган хайлуулалат, эрчим хүч боловсруулалт, нефть, нүүрсний олборлолт одоогийнхоосоо төдий л ахихгүй бололтой. Гэтэл улсын төсөвт цэрэг дайны зорилгод төлөвлөсөн хөрөнгө нь иргэний салбарын зардлаас үлэмж хэмжээгээр хэтэрч, тухайлбал хөдөө аж ахуйд зориулсан хөрөнгөөс 15%, шинжлэх ухаан, соёл, эрүүлийг хамгаалахын зардлаас 30 хувиар давжээ. Энэ нь бээжингийн эрх баригчид хамаг анхаарлаа эдийн засгийг хөгжүүлж, хөдөлмөрчдийн материаллаг аж амьдралын нөхцөлийг сайжруулахад биш, жанжлан ноёрхох цэрэг стратегийн зорилгыг хэрэгжүүлэх материал техникийн бааз байгуулахад төвлөрүүлж байгааг бас дахин нотолж байна. Сүүлийн үед Бээжингийн дотоод бодлогод нарийн нягт судалгаа, дүгнэлт хийгүүштэй засвар өөрчлөлт багагүй гарч байна. Гэлээ ч гэсэн ирээдүйд Хятадад маш ноцтой хор уршиг тарьж болохуйц зарим зүйл анхаарал татаж байна. Үүнд бээжингийн эрх баригчид юуны өмнө хятадын зэвсэгт хүчнийг шинэчлэхэд зориулан капиталист орны техник, хөрөнгө мөнгийг аль болох ихээр олж авахын тулд хөрөнгөт ертөнцийг бялдуучлан зулгуйдах явдал уламж ихсэж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ зорилго нь бүтэж л байвал бээжингийнхэн империалист гүрнүүдийн өмнө үндэсний эрх ашигт хохиролтойгоор барахгүй одоогийнхоо цэрэг-хүнд суртлын дэглэмдээ ч халгаатай тийм булт хийхээс ч буцахгүй болжээ. Үүнтэй бас одоо идэвхтэй сурталчлахаар үл барам нэлээдгүй өргөн нэвтрүүлж байгаа хувийн үйлдзвэрлэлийг урамшуулан өөгшүүлэх арга ажиллагаа нягт холбоотой юм. Хувийн, гэр бүлийн дэлгүүр, мухлагийг сэргээж, хөлсний ажилчин хэрэглэх замаар хувийн үйлдвэр хөгжүүлэх асуудлыг хятадын хэвлэлд өргөн хэлэлцэж байгаа нь дээрээс өгсөн чиглэл бололтой байна. Түүгээр барахгүй үйлдвэрийн газрын хамт олны хөдөлмөрийн уралдааныг чөлөөт өрсөлдөөнөөр солих асуудлыг Хятадын албан ёсны суртал нэвтрүүлэгт олонтоо өргөж тавьдаг болж байна. Хувийн худалдаа үйлдвэрлэлийг тэтгэн урамшуулах ажлыг зөвхөн үйлдвэрлэлийн хүрээнд төдийгүй бас нийгмийн бодлогын салбарт нэг адил явуулж байгааг нь дөрвөн сая орчим хуучин газрын эзэд, нударган, тэдний хүүхэд, ач гуч нарйн улс төрийн эрхийг сэргээн эдлүүлснээс тодорхой харагдаж байна. Үүнийг газрын эзэд, нударганчуудын харгис хэрцгий дарлалын хамаг зовлонг үүрч өнгөрсөн хятадын олон сая тариачид, ялангуяа үгээгүй ядуу хэсэг тэвчээрлэн харж сууж чадахгүй нь мэдээж. Гэхдээ түлхэн унагагдсан ангийн төлөөлөгчдийн эрх ашгийг сэргээхийн хамт ажилчин, тариачин болон сэхээтэн зэрэг хятадын нийгмийн бусад давхаргын ардчилсан эрхийг улам бүр хавчиж байна. Үүний зэрэгцээгээр Бээжингийн албаны хүмүүс БНХАУ-ын үндсэн хуульд бичсэн хятадын төрийн байгууллагын тодорхойлолтыг өөрчилж “пролетарийн диктатурт улс” гэсэн томьёоллыг “ардын ардчилсан улс” гэдэг үгээр молих тухай, түүнчлэн хятадын эдийн засаг дахь хувийн сектор болон гадаадын хувийн капиталыг улсын хөрөнгө оруулалтад шууд оролцуулах чиг шугамыг хууль зүйн үндэслэлтэй болгох тухай санал дэвшүүлдэг боллоо. Эдгээр баримт бол Бээжингийн одоогийн эрх баригчдын сэдэвлэн гаргаж буй эдийн засгийг хөгжүүлэх “хятад маягийн загвар” гэгч нь өмчийн социалист бус хэлбэртэй, эдийн засгийг зохицуулах
1061 төлөвлөлтийн аргыг зах зээлийн аргатай, аж ахуйг улсаас төлөвлөгөөтэйгөөр удирдан залах аргыг хувийн үйлдвэрлэлтэй ажилчдын хөдөлмөрийн идэвхжилийг хөхүүлэн урамшуулах аргыг чөлөөт өрсөлдөөнтэй хослуулах зорилготойг гэрчилж байна. Үүнд марксизмын эсрэг, их гүрний үндсэрхэх мөрийн хөтөлбөрт тулгуулас ан “дөрвөн шинэчлэлийн” программын хүрээнд бээжингийн эрх баригчдын бий болгох гэж оролдож байгаа аж ахуйн онцгой механизмын мөн чанар оршиж байна. Урьд Хятад оронд хэрэглэж байсан нийгмийн үйлдвэрлэлийг зохион байгуулах капиталист хэлбэрийг иймэрхүү байдлаар сэргээж, бас “дөрвөн шинэчлэлийг” хэрэгжүүлэхэд империалист гүрний монополист капиталыг идэвхтэй татан оролцуулах явдлыг бүх талаар тэтгэн өөгшүүлж байгаа нь эдийн засгийг төлөвлөгөөтэйгөөр удирдаж, аж ахуйг социалист хамтын нөхөрлөлөөс тасран холдож имдериализмтай найрсан түншлэх чиг бодлого хятадад идэвхжиж байгаа одоогийн нөхцөлд хувийн үйлдвэр худалдааг хөгжүүлэх үйл явц хяналт хязгаарлалтаас мултарч, сүүлдээ давж дийлдэшгүй зүйл болон хувирахгүй гэх газаргүй юм. Иймэрхүү хэтийн төлөв нь хувьсгалт ололтоо хамгаалан, улс орноо нийгмийн жинхэнэ дэвшлийн замаар хөгжүүлэхийг үнэн голоосоо сонирхогч хятадын нийгмийн тэр хэсгийн сэтгэл санааг арга буюу шаналгаж байна. Бээжингийн эрх баригчид маоизмын нэн харгис үзэл санааг таягдан хаяж, социализмын эсрэг, жанжлан ноёрхох, империалист маягийн түрэмгий чиг шугамаас няцаагүй цагт хятадын ниййгэмэдийн засгийн нэн тулгамдсан асуудал шийдвэрлэгдэж чадахгүйгээр үл барам харин ч улс орны одоогийн хямрал улам бүр гүнзгийрнэ гэдгийг хятадын нийгмийн зарим хэсэг тодорхой ойлгож байгааг Бээжингийн хэвлэлд үе үе гарч буй мэдээ материал нотлон харуулж байна. Байдлыг ажиглахад Хуа, Дэнгийн удирдах бүлэг нь ихөнөөлт бодлогоосоо няцахыг огтхон ч хүсэхгүй байна. Бээжингийн дотоод улс төрийн үйл ажиллагаанд гарч буй зарим нэг засвар өөрчлөлт, дээд эрх баригчдын хүрээнд болж буй зарим халалт солилт нь хятадын одоогийн социализмын эсрэг гадаад бодлогын шугамыг хэрхэвч өөрчлөхгүй гэдгийг Хуа, Дэн өөрсдөө мэдэгдлээ. Нийгмийн хөгжлийн бодит зүй тогтлыг анхаарч үзэлгүйгээр ард түмний хувь заяаг өөрсдийнхөө явцуу эрх ашгийн дагуу шийдвэрлэхийг оролддог этгээдийн хэрэг үйлс хэзээ боловч нурж сүйрдгийг түүх сургаж байна. Хятадын хөдөлмөрч ард түмэнд тэмдэглэлтэй энэ өдөр тэдэнтэй анги нэгт анд нөхөд нь эв с анаа нэгтэй байгаагаа мэдэгдэн, Хятад оронд ард түмний жинхэнэ эрх чөлөө, ардчилал, нийгмийн хөгжил дэвшлийн замд дахин орно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. М.Цэрэндорж Үнэн сонин 1980 оны 10 дугаар сарын 1 № 236 (14632 )3-р нүүр Дайллага хийв БНХАУ-ыг байгуулсны 31 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мэн Ин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд С.Дамбадаржаа, МЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны
1062 орлогч дарга Р.Дэлгэр, МХНН-ийн тэргүүлэгч гишүүд, албаны бусад хүн байлаа. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газруудын зарим тэргүүн, гишүүд байлцав. Манай сурвалжлагч Үнэн сонин 1980 оны 10 дугаар сарын 2 № 237 (14633 )4-р нүүр 1981 он. Үнэн сонин Хятадын тал татгалзав БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монголын ардын армийн 60 жилийн ойг тохиолдуулан Японы милитаристуудын эсрэг баатарлагаар дайнд амь үрэгдсэн монголын дайчдын дурсгалд зориулсан Жанчхүүгийн даваан дахь хөшөөнд цэцэг өргөх хүсэлт тавьсанд Хятадын тал урьдын адилаар татгалзсан хариу өгөв. Зөвлөлт, монголын дайчдын түүхэн ялалт нь хятадын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд чухал хувь нэмэр болсон билээ. Сонины газрын коллеги Үнэн сонин 1981 оны 3 дугаар сарын 20, №68 (14778), 4-р нүүр Гарын үсэг зурлаа БНМАУ, БНХАУ-ын хооронд 1981 онд бараа харилцан нийлүүлэх тухай Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдын тэргүүн, Гадаад худалдааны Яамны орлогч сайд Н. Бавуу, БНХАУ-ын засгийн газрын худалдаачны төлөөлөгчдийн тэргүүн , Гадаад худалдааны Яамны орлогч сайд Жэн Ишань нар өчигдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. Үнэн сонин 1981 оны 5 дугаар сарын 22, № 122 (14832), 4-р нүүр МАХН-ын гадаад бодлогын үйл ажиллагаа, цаашдын зорилт Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцах тухайд бол уг харилцаа муудсан нь манай буруу биш юм. Үүний шалтгаан нь Хятадын эрх баригчид социализмыг мушгин гуйвуулж, улс хоорондын харилцааны хэм хэмжээг балмадаар алдагдуулан, тэдгээрийг их гүрний жанжлах үзэл, айлган сүрдүүлэх, тулган шахах бодлого, үйлдлээр сольсонд оршино. Тэд манай орныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө хэрэгжүүлэхийг оролдохдоо түүх, бодит үнэнийг завхруулж, БНМАУ-ын эсрэг цэрэг дайны бэлтгэлийг ил хийж байв. БНМАУ, БНХАУ-тай хэвийн, сайн хөршийн харилцаа сэргээж хөгжүүлэх зарчимч чиг шугам баримталсаар байгаа бөгөөд энэ нь монгол-хятадын ард түмний эрх ашигт нийцэхсэн билээ. Гэхдээ энэ нь хядатын тал маозмын хорт чиг шугамын, практикийг хаях эсэхээс шалтгаална. Үнэн сонин 1981 оны 5 дугаар сарын 27, № 126 (14836), 2-р нүүр
1063 Эмгэнэл илэрхийлэв БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид БНХАУ-ын хүндэт дарга, Бүх Хядатын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Сун Цинлиний нас нөгчсөнтэй холбогдуулан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын Хороонд эмгэнэл илэрхийлж цахилгаан утас илгээв. БНХАУ-ын хүндэт дарга, Бүх Хядатын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Сун Цинлиний нас нөгчсөнтэй холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц. Готов, Гадаад явдлын Яамны орлогч сайд С. Дамбадаржаа, албаны бусад хүн БНХАУ-аас БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яаманд очиж эмгэнэл илэрхийлэв. Үнэн сонин 1981 оны 6 дугаар сарын 2, № 131 (14841), 5-р нүүр Улаанбаатар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбал Танаа Таныг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар дахин сонгосонтой холбогдуулан Танд баяр хүргэе. БНХАУ-ын Бүх Хядатын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Е. Зянь Ин Бээжин Үнэн сонин 1981 оны 7 дугаар сарын 9, № 163 (14873), 2-р нүүр Улаанбаатар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх танаа Таныг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалд дахин томилсонтой холбогдуулан Танд баяр хүргэе. БНХАУ-ын Төрийн Зөвлөлтийн Ерөнхий сайд Жао Зы Ян Бээжин Үнэн сонин 1981 оны 7 дугаар сарын 9, № 163 (14873), 2-р нүүр 60 жилийн ойд баяр хүргэсэн нь БНМАУ-аас БНСЧСУ, БНАЛАУ, Бүгд Найрамдах Франц Улс, БНХАУ-д суугаа Элчин сайдын Яам Монгол Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийв. Үнэн сонин 1981 оны 7 дугаар сарын 11, № 165 (14875), 8-р нүүр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд
1064 Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойг тахиолдуулан БНХАУ-ын Засгийн газар болон хядатын ард түмэн найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал цаашид бэхжин хөгжих болтугай. БНХАУ-ын Бүх Хядатын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо БНХАУ-ын Төрийн Зөвлөл Үнэн сонин 1981 оны 7 дугаар сарын 16, № 169 (14879), 2-р нүүр Ойд зориулж Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн хятадын их зохиолч Лу Синий төрсний 100 жилийн ойд зориулсан хурал хийлээ. Хуралд “Лу Синь-хятадын хувьсгалт утга зохиолыг үндэслэгч” гэсэн илтгэлийг Дорно дахиныг судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн зохиолч Б. Бааст, МХНН-ийн гишүүн зохиолч П. Базаррагчаа нар Лу Синий үйл амьдрал, уран бүтээлийн тухай ярилаа. Манай сурвалжлагч Үнэн сонин 1981 оны 9 дүгээр сарын 26, № 231 (14941), 4-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулсны 32 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын Яаманд өчигдөр кино үзүүлэв. Манай сурвалжлагч Үнэн сонин 1981 оны 9 дүгээр сарын 29, № 233 (14943), 4-р нүүр Бээжин хот Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Хятад байгуулагдсаны 32 жилийн ойг тохиодуулан монголын ард түмний нэрийн өмнөөс хятадын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл Улаанбаатар хот. 1981 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1981 оны 10 дугаар сарын 1, № 235(14945), 1-р нүүр Хятадын ард түмний хүсэл эрмэлзэл хөсөрдөх ёсгүй
1065 Хүн төрөлхтөн түүхэнд анх түрүүн капитализмын гинжийг тас цохиж, социализмд дэвших шинэ эрин үеийг нээсэн аугаа их Октябрийн хувьсгалын шууд нөлөөн дор хятадын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн шинэ үе эхэлсэн түүхтэй билээ. Зөвлөлтийн зэвсэгт хүчинд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж 1949 онд японы түрэмгийлэгчдийг бут цохисон түүхэн ялалт нь хятадын ардын хувьсгалын өрнөлтөд онцгой нөлөө үзүүлсэн юм. Харийн колончлогч, империалст булаан эзлэгчдийн эрхшээлд олон зуун жил талхигдсан Хятад оронд ардын ардчилсан хувьсгал ялж, 1949 оны аравдугаар сарын нэгэнд анх удаа ардын эрхт ёс тогтож БНХАУ байгуулагдсанаас хойш 32 жил боллоо. Ийнхүү Ази тивийн хамгийн том орны нэг Хятадын тал улс колончлолын системээс ангижирсан нь олон улсын империализмд хүчтэй цохилт болж дэлхий дахины хүчний харьцааг энх тайван дэвшил хөгжил, социализмд ашигтайгаар өөрчлөх үйл явцыг цаашид гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан олон улсын ач холбогдолтой чухал үйл явдал юм. Хятадын хувьсгал ялж БНХАУ байгуулагдсан явдлыг манай улс дэвшилтэт хүн төрөлхтөний нэгэн адил баяртай угтсан билээ. Хятадын ард түмний хувьсгалт ялалтад тэдний анги, зорилго нэгт анд нөхөд чин сэтгэлээсээ талархаж байсан бөгөөд хятадын хөдөлмөрч ард түмэн болоод тэдний үнэнхүү хүсэл зорилгийг илэрхийлэгч нам, тууштай хувьсгалч интернационалчид ч анд нөхдийнхөө дэмжлэг тусламжийг гүнээ ухамсарлан ойлгож байсан билээ. Засгийн эрхийг гартаа авсан хятадын ажилчин, тариачдын өмнө олон зуун жилийн хоцрогдлыг арилгах шинэ нийгэм байгуулах аугаа их зорилт дэвшин тавигдав. Тэднийг шинэ нийгэм байгуула, улс ардын аж ахуйг сэргээн босгоход нь социалист орнууд юуны өмнө интериационалч үүрэгтээ үнэнч Зөвлөлт Холбоот Улс сэтгэл харамгүй тусламж дэмжлэг үзүүлж байв. Тухайлбал 1950 онд ЗСНБХ, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдах холбооны болон харилцан туслах тухай Гэрээ, мөн шинэ Хятадын улс болон ах дүү соиалист бусад орны хооронд байгуулагдсан гэрээ, хэлэлцээр нь тулгар тогтносон БНХАУ-ын байр суурийг бэхжүүлэх, түүнийг АНУ тэргүүтэй дэлхийн империалист хүчний өнгөлөгзлөгөөс авран хамгаалахад найдвартай баталгаа түшиг тулгуур нь болж байв. БНХАУ байгуулагдсаны дараахь 10 жилд ЗХУ социалист бусад орны сэтгэл харамгүй өгөөмөр их тусламжийн үрээр Хятад орны түүхэнд анх удаа нийгэм эдийн засгийн хөгжлийн том алхам хийж хүнд аж үйлдвэрийн үндэс суурь тавигдаж хөдөө аж ахуй өөрчлөгдөж, ард түмний аж амвдрал мэдэглэхүүц дээшилж, шинжлэх ухаан, соёлын салбарт тодорхой ахиц гарсан юм. Хувьсгал ялсны дараахь жилүүд дэх нийгэм-эдийн засгийн байгуулалтын эдгээр амжилт нь хятадын ард түмний сонгож авсан замын зөв зүйтэйг болон тэдний анд холбоотон ЗХУ тэргүүтэй социалист орны үзүүлж байсан тусламж дэмжлэгийн үр нөлөө, ариун нандин чанарыг илтгэн нотолж байна. БНХАУ-ын 32 жилийн түүхэнд 1953-1957оныг хамарсан анхдугаар таван жилийн төлөвлөгөө нь улс орны бодит бололцоог зөв харгалзсан цорын ганц таван жилийн төлөвлөгөө мөн байсныг бээжингийн өнөөгийн удирдагчид ч арга буюу хүлээн зөвшөөрч байна:
1066 1956 онд хуралдсан ХКН-ын VIII их хуралд ЗСБНХУ, социалист хамтын нөхөрлөлийн бусад оронтой нягт холбоотойгоор социализм байгуулахад чиглэсэн намын жанжин шугамыг баталсан нь Хятад орныг цаашид хөгжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх ёстой байв. Их хурал үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн дээр ард түмнийхээ аж амьдралын материаллаг болон соёлын хэмжээг аажмаар цуцалтгүй дээшлүүлэх, нийгмийн байгууллыг улам бүр ардчилах, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой программ боловсруулахын хамт хятадын нийгмийг удирдан чиглүүлэх гол хүч болсон ХНК-ын үзэл суртал, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, намын амьдралд хамтын удирдлага зарчмыг хэлбэрэлтгүй нэвтрүүлж, нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг тэмцэхийг чухалчлаад <<Мао Зэдуний үзэл санаа>> гэгчийг удирдлага болгоно гэсэн заалтыг намын дүрмээс хасчээ. Мөн <<аугаа их ЗХУ, ардын ардчилсан бусад оронтой мөнхийн эвдэршгүй ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэх>> явдлыг БНХАУ-ын гадаад бодлогын тэргүүн зорилт болгон дэвшүүлсэн билээ. Энэ чиг шугам нь Мао болон түүний талынхны жанжлан дээрэнгүйлэх хорон үзэл санаа, эзлэн түрэмгийлэх байр суурьд шууд харшилсан учир тэд Хятадын ард түмний хувьсгалд ололтыг дайрч давшилан, ХКН-ын VIII их хурлын шийдвэрийг хянан засварлах замд оров. Маоистууд 1958 онд <<их үсрэлтийн>> адал балмад бодлогын тунхаглаж уг бодлогын хор уршгийг арилгаж амжаагүй байхдаа 1966 оноос <<соёлын хувьсгал>> ннэх мэтийн олон жил үргэлжилсэн, социализмд харш улс төрийн элдэв компани засгийн эрхийн төлөө өрсөлдөөн нь хятадын ард түмний үндсэн эрх ашиг, хүсэл зоригийг яаж хохируулж БНХАУ-ын нийгэм-улс төр, эдийн засаг, соёлын хөгжилд ямар их гай гамшиг, хар хөнөөл учруулсныг сүүлийн хорь гаруй жилийн түүх гэрчлэн харуулж байна. Нөхөр Л И Брежнев ЗХУКН-ы XXVI их хурал дээр тавьсан тайлан илтгэлдээ Хятадад болж байгаа үйл явдлыг дүгнэж БНХАУ-ын сүүлийн хорин жилийн дотор нийгэм эдийн засгийн хөгжлийн туршлага нь социализмын зарчим, түүний чанарыг дотоод болон олон улсын бодлогот гуйвуулах явдал юунд хүргэдгийг харуулсан хатуу сургамж боллоо. Соёлын хувьсгал гэгчийн үед тус оронд бий болсон дэг журмыг пиодал, харгис хатуу гэж Хятадын одоогийн удирдагчид нэрлэж байна. Ийм үнэлэлтэд нэмж хэлэх зүйл бидэнд алга гэж хэлсэн байна. 1980 оны эцэс 1981 оны эхээр Линь Бао Зди-Ци тэргүүтэй хувьсгалын эсэргүү бүлгэмийн гэмт хэргийг нууж тасалснаар улс орны байдал тогтворжиж, хүн ардын аж байдал дээшлэх мэтээр тайлбарлаж байсан Хятадын өнөөгийн эрх баригчдын сүржин амлалт суртал нэвтрүүлэг талаар өнгөрч байна. Олон арван сая хүний амийг бүрэлгэсэн соёлын хувьсгалын хэрцгий үйл ажиллагааг Маог залгамжлагчид аман дээрээ шүүмжлэх боловч, хэрэг дээрээ түүнийг зохион байгуулсан Мао- Зедунг өмгөөлөн хамгаалах оролдлого хийж байна. ХКН-ын VI бүгд хурлаар баталсан шийдвэрт Маог болон түүний санаачилсан соёлын хувьсгалыг өмгөөлөн хамгаалж Мао-Зедун соёлын хувьсгалын ноцтой алдаа гаргасан боловч түүний байгуулсан гавьяаг нэгдүгээрт, алдаа хоёрдугаарт үзэх хэрэгтэй гэж шууд бичжээ. Маог аугаа их марксист, пролитарит хувьсгалч, онолч гэж нэрлээд түүний үзэл санааг Хятадын хувьсгалын бодит практикт нийцсэн намын удирдах
1067 үзэл суртал мөн гэж албан ёсоор зарласан нь Бээжингийн өнөөгийн эрх баригчид харгис Маонзмыг цаашид ч үгширтэл баримтлахыг эрхэмлэсээр байгааг нотолж байна. Маогийн их гүрний үндсэрхэг дээрэнгүй үзэл, эзлэн түрэмгийлэх, жанжлан ноёрхох бодлого Хятадын ард түмний эрх ашигт хэрхэвч нийцэхгүй бөгөөд тэдэнд хэзээ ч сайн сайхан зүйл авчрахгүй нь мэдээж, Хятадын өнөөгийн эрх баригчид Хятадын ард түмэнд өмнөх үеийн турш үхэл сүйрлийн аюулт зовлон учруулсан империстуудтай түншилсэн гадаад бодлого агуулж байгааг Хятадын ард түмэн жигшин буруушааж байна. Энхтайван социализмийн гол түшиг тулгуур болсон ЗХУ тэргүүтэй социалист ардуудын эсрэг улайран тэмцэж БНСВУ, БНАФУ-ы эсрэг зарлаагүй дайн хийж. БНАЛАУ, БНКАУ болон хөрш зэргэлдээ олон орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байгаа Бээжингийн жанжлах үзэлтний балмад бодлогод дургүйцэх явдал Хятадын олон нийт болон Азийн улс түмний дунд улам хүчтэй болж байна. Хятадын эрх баригчид ЗХУ-ын эсрэг тэмцэл дайны аюулыг зайлуулж болно гэж номлон зөвлөлтийн эсрэг олон улсын өргөн фронтоор тэмцэхийг уриалн зөвлөлтийн жанжлалыг хамтран эсэргүүцэх олон улсын бүтэц гэгчийг АНУ, Хятад, Япон, НАТО орнууд болон Австрали, Шинэ Зеландыг оролцуулан байгуулахыг санаархаж байна. Иймэрхүү эвсэл холбоо байгуулж, юуны өмнө Америк- Хятадын цэргийн хамтын ажиллагааг бүхий л шугамаар хэрэгжүүлэхийг Бээжин, Вашингтон хоёр харилцан сонирхож байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга А.Хей-гийн Хятадад хийсэн айлчлал харуулав. Хятадын эрх баригчид империалистуудтай түншилж, тэдэнтэй зэрэгцэн буюу хамтарсан ажиллагаа явуулж, АНУ Хятадын жанжлагчдыг зэвсэглэх бодлого явуулж байгаа нь Ази тивд төдийгүй дэлхий дахины энх тайван аюулгүй байдалд ноцтой санал учруулж байгааг энхийг эрхэмлэгч бүх хүч эсэргүйцэж байна. АНУ зэрэг империалист орны эрх баригч бүлгийнхэн зөвлөлтийн эсрэг зорилгодоо Хятадын хөзөр ашиглах гэж улайран оролцож байгаа нь эцэстээ өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болдгийг дэлхийн хоёрдугаар дайны өмнө империалистуудаас ЗХУ-ын эсрэг явуулсан бузар хуйвалдааны гашуун сургамж сануулж байна. Бээжингийн эрх баригчид өнгө зүс арга тактикийг элдвээр хувиргаж байгаа боловч дэлхий дахинд жанжлалаа тогтоох хэдий ч стратегийн гол зорилго огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Гэвч бусдын газар нутгийг шунахайран эзлэх, нэгэнт тогтоон хил хязгаарыг өөрчилж бусад улс үндэстнийг эрхшээлдээ оруулах гэсэн тэдний оролдлого хэрхэвч биелэхгүй. Хятадын ард түмэн бат энхтайван, жинхэнэ ардчилал бодит социализмийг хүсч байгаа бөгөөд тэдний энэ хүсэл эрмэлзэл хэзээ ч хөсөрдөх ёсгүй. БНМАУ, БНХАУ-тай энхтайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр сайн хөршийн харилцаа хөгжүүлэх бодлого баримталж байна. Гэхдээ манай улс бүрэн эрх, газар нутгийн халдашгүй дархан байдалд өнгөлзөх, цэрэг улс төр, эдийн засгийн шахалт дайралт үзүүлэх, эрт эдүгээгийн түүхийг ичгүүр сонжуургүй гуйвуулах, монгол зөвлөлтийн ган бат найрамдлыг гүтгэн гүжирдэх Бээжингийнхний аливаа явуулгатай манай нам шийдвэртэй тэмцдэг цаашид ч тэмцэх болно. Нөхөр Ю.Цэдэнбал МАХН-ын XVIII их хурал дээр тавьсан намын төв хорооны тайлан илтгэлд: БНХАУ-тай хэвийн сайн хөршийн харилцаа сэргээж
1068 хөгжүүлэх зарчмыг чиг шугам баримталсаар байгаа бөгөөд энэ нь монгол Хятадын ард түмний эрх ашигт нийцэхсэн билээ. Гэхдээ энэ нь Хятадын тал Маозмын хорт чиг шугам, практикийг хаях эсэхээс шалтгаална гэж мэдэгдсэн. Үүнд Хятадын ард түмэнтэй найрсаг харилцааг сэргээх гэсэн манай нам ард түмний хөдөлбөргүй эрмэлзэл бүрэн тусгагдсан юм. Манай ард түмэн Монгол, Хятадын ард түмний хооронд сайн хөршийн харилцаа тогтоож, социалист нийгэм байгуулах нийтлэг үйлсийн төлөө хамтран тэмцэх цаг ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Үнэн сонин 1981 оны 10 дугаар сарын 1, № 235 (14945), 3-р нүүр Дайллага хийв БНХАУ-ыг байгуулсны 32 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мэн Ин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд С. Дамбадаржаа, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Н. Бавуу, МЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны орлогч дарга Р. Дэлгэр, албаны бусад хүн байв. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн гишүүд байлцлаа. Манай сурвалжлагч Үнэн сонин 1981 оны 10 дугаар сарын 2, № 236 (14946), 4-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулсны 32 жилийн ойг тохиолдуулан, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан нарт монголын уран сайхны кино үзүүлэв. Манай сурвалжлагч Үнэн сонин 1981 оны 10 дугаар сарын 2, № 236 (14946), 4-р нүүр 1982 он. Үнэн сонин Цэрэг дайны түрэмгий бодлого АНУ-ын империалистууд НАТО-гийн харгис бүлгийнхний гэм буруугаар олон улсын байдал сүүлийн үед ээдрээтэй нарийн төвөгтэй боллоо. Бээжингийнхний цэрэг дайны түрэмгий балмад бодлого дэлхий дахины нийт байдлыг сүрхий хурцатгаж, БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолд бодит аюул учруулж байна. МАХН-ын XYIII их хурал маоизмын ангийн мөн чанарыг илчилж, Бээжингийн эрх баригчдын түрэмгийлэлд чиглэсэн жанжлах бодлогод гүнзгий дүгнэлт хийж, маоизмын эсрэг шийдвэртэй тэмцэхийг онцлон заасан билээ. Нөхөр Ю.Цэдэнбал: “Бид ард түмний эсрэг, социализмын эсрэг хятадын эрх баригч бүлгийнхний чиг бодлогыг хойшид ч шийдвэртэй илчилж, бүх нийтийн энх тайванд улам
1069 бүр аюул учруулж байгаа тэдний их гүрний жанжлах, эзлэн түрэмгийлэх ажил явуулгын эсрэг эвлэршгүй тэмцэх болно” гэж цохон хэлсэн юм. Маогийнхан дэлхийн шинэ дайн зайлшгүй бүх нөөцөө хуримтлуулан түүнд бэлүтгэх хэрэгтэй гэсэн дайнч үгийг улиглан давтах болсоор их удлаа. Бээжингийнхэн түрэмгийлэн бодлогоо хэрэгжүүлэхдээ намжмал байдлыг бусниулах, зэвсэглэлээр улайран хөөцөлдөж, улс орныхоо эдийн засгийг цэрэгжүүлэн дайн мөргөлдөөний голомтыг газар бүр асаахыг илэрхий оролдох болжээ. Маогийнхан олон жилийн турш түрэмгий дайн хийх, бодлого явуулж, хөрш улсуудын газар нутаг байгалийн баялгийг булаан авахаар шууд дээрмийн хадлага удаа дараа хийснийг дэлхий даяар сайн мэдэх билээ. Хятадын эрх баригчид хөрш улсуудын нутаг дэвсгэрт өнгөлзөж, 1956 онд Бирмийн 170 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг хүчэаэр булаан авсандаа сэтгэл ханахгүй 1962 онд Энэтхэгийн нутагт цөмрөн орж, 36 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг нь булаан авч одоо хүртэл эзэгнэсээр байна. 1974 онд Вьетнамын нутгийн салшгүй хэсэг Параселийн арлуудыг эзлэн авсан юм. Маогийнхан цэргийн түрэмгийлэл, жанжлах бодлогоо 1979 онд социалист Вьетнам улсын эсрэг хийсэн дээрмийн дайнаар дайнаар дэлхийд дэлхийд илчилсэн билээ. Тэд хүссэндээ хүрээгүй юм. Харин шившигтэйгээр ялагдаж, 60 мянга гаруй цэрэг, офицер нь жагсаалаас гарч, үлэмжхэн хэмжээний зэр зэвсэг, байлдааны техникээ алдаж, түрэмгий бодлого нь дампууран унасан юм. Маогийнхан жанжлах санаархлаа хэрэгжүүлэх чухал хэрэгслийг зэвсэгт хүчнээ шинэчлэх явдал гэж үзэж үүндээ хөрөнгө хүчийг хайрлахгүй Маогийн цэрэг стратегийн үзэл дээр үндэслэлж байна. Дэлхийн тавцан дээр жанжлалаа тогтоох, хүчирхэг милитарист гүрэн болгон хувиргахад чиглэсэн хятадын улс төрийн стратегийг хангахад армийг голлох хүч гэж үздэг. Одоо хятадын зэвсэгт хүчин таван сая шахам хүнтэй,бүрэлдэхүүнд нь пуужинт цэрэг, хуурай замын цэрэг, агаарын цэргийн хүч зэрэг тэнгисийн цэргийн хүч зэрэг олон төрлийн анги нэгтгэл багтдаг. Гадаадын хэвлэлийн мэдээнээс үзэхэд пуужинт цэргийг 1960-аад оны эхээр байгуулсан бөгөөд зэвсэглэлд нь төрөл бүрийн баллистик пуужингийн 140 орчим харвах суурь байгаа юм. Агаарын цэргийн хүч 490 мянган хүн, 5200 орчим байлдааны онгоц, зенит пуужин, зенитийн артиллер, радио техникийн ангиас бүрдэнэ. 1980 оны есдүгээр сард хуралдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хуралдаан хятадын армийг “дөрвөн шинэчблэлтийн үнэнч хамгаалагч” гэж дүгнээд: “түүнийг бэхжүүлэн, байлдах чадварыг дээшлүүлэх” зорилт тавьсан байна. Бээжингийн эрх баригчид хүчирхэг хуурай замын цэрэг байгуулах, түүнийг байлдааны орчин үеийн бүх төрлийн зэвсэг түүний дотор пуужин цөмийн зэвсгээр зэвсэглэнэ гэу их ярьцгааж байна. Хятадын цэргийн зардал жилээс жилд байнга нэмэгдэж байгаа нь дайнд улайран бэлтгэж байгаагийн гол шинж мөн. Албан ёсны мэдээгээр хятадын цэргийн зардал 1979 онд 86 млрд долларт хүрчээ. Хятадын цэргийн зардал үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувьд хүрч байна. Хятадын зэвсэгт хүчнийг шинэчлэх хугацаа, гол чиглэлийг 1980 оны наймдугаар сард гаргасан ХКН-ын Цэргийн зөвлөлийн зааварт тодорхойлжээ. Энд зааснаар 80-аад оны сүүлчээр цэргийн шинэчлэлтийг дуусгахаар төлөвлөсөн боловч тэр нь удаан явцтай байна. Энэ нь тус орны эдийн засгийн хүч нөөц эоцтой доройтож гүн бэрхшээлд орсонтой холбоотой. Бээжингийнхэн цэргийн шинэчлэлт хийх бодлогоо АНУ, Япон, НАТО-гийн
1070 орнуудын санхүү, зэвсэг техникийн тусламжид тулгуурлаж байна. Хятадын одоогийн эрх баригчид цэргийн албанд залуучуудыг бүр багаас нь бэлтгэх, захиран командлах, улс төрийн ажилтныг сонгон авах, сургаж бэлтгэхэд онцгой анхаарал тавьж байна. Хятадад 18- 49 насны хүмүүсийг цэрэгт дайчлахыг бас зөвшөөрдөг. Цэргийн өмнөх насны залуучуудыг сургуулиуд коммунд анхан шатны бэлтгэл хийлгээд цэрэгт дайчлагдсаны дараа гурван сар цэргийн бэлтгэлийн тусгай сургуулийг төгсгөөд, байнгын ангиудад хуваарилдаг журамтай ажээ. Цэргүүдэд үзэл суртлын талаар нөлөөлөн Маогийн харгис бурангуй үзлийг сохроор бишрэн дагах, Бээжингийн одоогийн эрх баригчын их гүрний дээрэнгүй бодлогыг дуулгавартай хүлцэнгүй биелүүлэх, социалист хамтын нөхөрлөлийн орнууд юуны өмнө ЗХУ-ыгүзэн ядах үзлийг шингээхэд хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслийг ашиглаж байна. Хятадын цэргийн балмад хүний ёсноос гадуур араатан авир төрх нь социалист Вьетнамын эсрэг хийсэн түрэмгий дайнд даян дэлхийн улс түмний нүдний өмнө ил тод болсон юм. Маогийнхны түрэмгий бодлогыг зүсэн бүрийн хамгийн харгис хүчинтэй эвсэлдэн сүлбээлдэж нэгэн эгнээнд явж, тусгаар тогтнон хөгжиж байгаа шинэ залуу улсуудын эсрэг явуулж байгаа их гүрний жанжлах санаархлаар нотолж байна. Үүнийг Афганистаны хувьсгалын эсэргүү хүчнийг сурган бэлтгэж, зэр зэвсгээр хангаж байгаа бузар үйлдлйн жишээнээс мэдэж болно. Улс орны эдийн засгийг шинэ дайн хийхэд бэлтгэж байгаа балмад бодлогоо ард түмнээсээ нууж, тэднийг төөрөлдүүлэхийн тулд “зөвлөлтийн аюул” гэдэг хоосон помгийг зориуд дэлгэрүүлж байна. Үнэн хэрэг дээрээ ЗХУ, БНМАУ-ын хилийн дагуу цэрэг, зэвсэглэлийн асар их хүчийг хуралдуулан хээрийн сургууль дадлага тогтмол хийж өдөөн хатгах тагнан турших түрэмгий ажиллагаа байнга хийж байгаа маогийнхны аюул л жинхэнэ бодитой юм. Ийм учраас МАХН-ын XYIII их хурал “Тэд манай орныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг оролдохдоо түүх, бодит үнэнийг завхруулж, БНМАУ-ын эсрэг цэрэг дайны бэлтгэлийг ил хийж байна” гэж БНМАУ-ын эсрэг дайнд шууд бэлтгэж байгаа маогийнхны балмад бодлогын мөн чанарыг уудлан илчилсэн нь асар их ач холбогдолтой билээ. Ийм нөхцөлд манай нам, засаг улс орны батлан хамгаалах хүчийг бүх системээр зузаатган бэхжүүлэх, ЗСБНХУ-тай тогтоосон цэргийн хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх, зэвсэгт хүчнийхээ улс төр байлдааны бэлтгэл, сонор сэрэмжийг байнга дээшлүүлэх олон талтай арга хэмжээг эрэмбэ дараатай, тууштай хэрэгжүүлж ирлээ. ЗХУ-аас үзүүлсээр байгаа цэргийн бүх талын тусламж бол манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын найдвартай баталгаа шийдвэрлэх хүчин зүйл мөн. Нөхөр Ю.Цэдэнбал “1966 оны нэгдүгээр сарын 15-нд байгуулсан Монгол, Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай Гэрээний үндсэн дээр манай засгийн газрын хүсэлтээр Монголд байрлаж байгаа зөвлөлтийн дайчид, монгол зөвлөлтийн ард түмний дайчин нөхөрлөлийн яруу алдарт уламжлалыг нэг төртэй үргэлжлүүлж, манай орны аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэгт их хувь нэмэр оруулж байна” гэж хэлсэн үг манай орны газар нутагт өнгөлзөн шунахайрагчдад өгс өн хатуу сануулга болсон юм. Г.Дугарсүрэн Үнэн сонин 1982 оны 1 дүгээр сарын 13 № 11 (15034 ) 5-р нүүр
1071 Гарын үсэг зурав БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1982 онд бараа харилцан нийлүүлэх тухай Протоколд Бээжин хотноо гарын үсэг зурав. Үнэн сонин 1982 оны 3 дугаар сарын 4 №53 (15076) 4-р нүүр Монгол, Хятадын хилийг хамтран шалгах комиссын хуралдаан БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1964 онд байгуулсан хилийн тухай Протоколд тус хоёр улсын хилийг шалгаж байх талаар заасан үүргийг биелүүлэх зорилгоор Монгол, Хятадын хилийг шалгах хамтарсан комиссын анхдугаар хуралдаан хоёрдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал Улаанбаатар хотноо болов. Хоёр тал хамтарсан шалгалт явуулахтай холбогдсон асуудлуудыг хэлэлцэж, хуралдааны Протоколд гарын үсэг зурав. Үнэн сонин 1982 оны 4 дүгээр сарын 6 № 82 (15105 ) 4-р нүүр Хүлээн авч уулзав БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад эдийн засгийн харилцаа, Гадаад Худалдааны Яамны сайд Чэнь Му Хуа БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Чулуунбаатарыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан саяхан хүлээн авч уулзав. Үнэн сонин 1982 оны 6 дугаар сарын 13 №141 (15164 ) 4-р нүүр Итгэмжлэх жуух бичгээ барилаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд бүрэн Элчин сайд П.Шагдарсүрэн энэ зургадугаар сарын 28-нд БНХАУ-ын Ых Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Улаанхүүд итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барихад БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны нэгдүгээр орлогч сайд У Сюэ Цянь хятадын талын албаны бусад хүн, БНМАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан нар байлцав. Үнэн сонин 1982 оны 6 дугаар сарын 30 № 155 (15178) 4-р нүүр Улаанбаатар хот Ардын Хувьсгалын 61 жилийн ойд баяр хүргэсэн нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд
1072 Монгол Ардын Хувьсгалын 61 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар болон хятадын ард түмэн найрамдалт монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөл Бээжин хот Үнэн сонин 1982 оны 7 дугаар сарын 15 №168 (15191 ) 2-р нүүр Протоколд гарын үсэг зурав БНМАУ-ын Холбооны Яам, БНХАУ-ын Холбооны Яамны цахилгаан холбооны мэргэжилтний төлөөлөгчдийн уулзалт 1982 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод болж БНМАУ, БНХАУ-ын хоорондын олон улсын телефон, телеграфын шугам сувгийн ажиллагааг сайжруулахтай холбогдсон асуудал хэлэлцэж, зохих Протоколд гарын үсэг зурав. Үнэн сонин 1982 оны 8 дугаар сарын 10 № 190 (15213) 4-р нүүр Кино үзүүлэв БНХАУ-ыг байгуулсны 33 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин Сайдын Яаманд өчигдөр кино үзүүлэв. Үнэн сонин 1982 оны 9 дүгээр сарын 28 № 232 (15255 ) 4-р нүүр Бээжин БНХАУ-ын Төрийн Зөвлөлд БНХАУ байгуулагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмний нэрийн өмнөөс хятадын ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхныг ерөөе. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл Улаанбаатар хот 1982 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1982 оны 10 дугаар сарын 1 № 235 (15258 ) 1-р нүүр БНХАУ байгуулагдсаны 33 жилийн ойд Феодализм, империализм, милитарист хүчний үндэсний болон нийгмийн эрх чөлөөний төлөө хятадын ард түмний хийсэн цдаан хугацааны тэмцлийн үр дүнд Хятадад ардын хувьсгал ялж 1949 оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан билээ. Үүнд гитлериййн Герман, милитарист Японыг ялсны үр дүнд тогтсон олон улсын нийт байдал, тухайлбал ЗСБНХУ-ын эрэлхэг цогт зэвсэгт хүчин, БНМАУ-ын ардын армийн оролцоотойгоор зүүн хойд Хятадыг бүхэлд нь чөлөөлсний дараа Алс Дорнодод үссэн байдал шийдвэрлэхүйц таатай нөхцөл болсон билээ. Ардын хувьсгал ялж, ардын төр үүссэн
1073 нь хятадын ард түмний олон зуун жилийн түүхэнд шинэ үе болж, улс орноо социалист замаар хөгжүүлэх саруул ирээдүйг нээж өгсөн юм. Энэ нь дэлхийн хувьсгалт үйл явцад чухал үзэгдэл болж, империализмын колоничлолын системд бас нэг шинэ цохилт өгсөн юм. Гэхдээ олон түмний хувьсгалт зориг эрмэлзэл хэчнээн их бадарч өрнөлөө ч гэсэн хяталдын ардын засаг нь улс орноо хувьсгалжуулан, социалист ёсоор өөрчлөн байгуулах зорилтыг хятадын ард түмний жинхэнэ анги нэгтэй анд нөхдийн бүх талын өргөн тусламж, дэмжлэггүйгээр шийдвэрлэж чадахгүй байв. Чөлөөлөгдсөн ард түмний тийм анд нөхөд бол социалист орнууд, юуны өмнө хятадын ард түмнийг эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нь бүх түүхийн туршид хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн аугаа их ЗХУ юм. Чухамхүү эдгээр орон хятадын ард түмэнд гар сунган тусалж, хятадад нийгмийн шинэ байгууллыг бэхжүүлэх, улс ардын аж ахуйг нь сэргээн босгож хөгжүүлэх, шинэ нийгмийн харилцаа тогтоох, хятадын хөдөлмөрчдийн хувьсгалт ололтыг империалист хөнөөлөөс хамгаалахад шийдвэрлэх тус дэмжлэг үзүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн юм. Ийнхүү ах дүүгийн барилдлага, найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцаа БНХАУ-д болон социализмын бус тогтсон бөгөөд тэр нь эдгээр орны, түүний дотор хятадын ард түмний үндсэн эрх ашигт бүрэн дүүрэн нийцэж байв. Чухамхүү тийм харилцааны ачаар хятадын ард түмэн БНХАУ-ын эхний арваад жилд шинэ амьдралаа цогцлон байгуулах үйлсэд үнэхээр асар их амжилт олсон юм. Газрын эзэд, том жууч хөрөнгөтний ангийг устгаж, хятадын нийгмийн амьдралд ажилчин ангийн роль бэхжиж, шинэ ардчилсан төрийн аппарат байгуулагдаж, гаүрын шинэчлэлтийг амжилттай явуулж, эдийн засагт улсын секторын байр суурь бэхжиж, хөдөө аж ахуйд социалист өөрчлөлт хийх, улс орныг үйлдвэржүүлэх бааз суурийн эхлэлтийг тавьжээ. Нийгэм эдийн засгийн эдгээр гүн гүнзгий өөрчлөлт нь соущциалист маягийн анхны үндсэн хуульд тусгагдаж батлагдсан юм. 1956 онд хуралдаж, улс орноо социализм байгуулах замаар хөгжүүлэх намын жанжин шугамыг тодорхойлон баталсан ХКН-ын YIII их хурал Хятад Ард Улсын цаашдын хувь заяанд онцгой чухал ач холбогдолтой болсон юм. Тус их хурал бас шинэ Хятад улсын цаашид хөгжин цэцэглэх хүчирхэг баталгаа, түүний эрх чөлөө, тусгаар тогтнолын найдвартай хамгаалалт болсон социалист орнуудтай эв нэгдэл, найрамдалт харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх гадаад бодлогын чиг шугамыг баталсан юм. Гэтэл хятадын ард түмэнд амин чухал тэр их хурлын шийдвэр амьдрал дээр хэрэгжиж чадаагүй юм. Тэр нь ХКН-ын удирдлага дах Мао Зэ Дуны жижиг хөрөнгөтний үндсэрхэх үзэлтний бүлэг марксизм-ленинизм, пролетарийн интернационализмын зарчимд харш, ард түмний эсрэг, социализмын эсрэг чиг шугам явуулж эхэлснээс болсон юм. Энэ үеэс БНХАУ-ын түүхэнд маоист “их үсрэлт”, “соёлын хувьсгалын” эмгэнэлт үе эхэлж, саяхан хуралдсан ХКН-ын XII их хурлын баримт бичигт зааснаар Хятадын социалист үйлсэд асар их хохирол учруулж, “нам, төрд ер бусын гүн гүнзгий шарх сорви үлдээсэн” байна. Хятадын ард түмний эрх ашигт харш их гүрний дээрэнгүй, жанжлах чиг шугамын уршгаар Хятад улс өөрийгөө дэлхийн социалист систем, олон улсын коммунист ажиляны болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд ганцаардуулж, эцсийн дүнд олон улсын тавцан дээр үнэн чанартаа империализмыг аялдан дагах байр суурь баримтлахад хүргэлээ. Харин сүүлийн жилүүдэд
1074 хяталын удирдлага дотоод улс төрийн бодлогодоо маоист чиг шугамын хүнд бэрх хор уршгийг гэтлэн туулах талаар багагүй хүч чармайлт тавьж байна. Гэхдээ Хятад орны социалист хөгжлийг хангах асуудлыг гадаад таатай хүчин зүйлүүдтэй холболгүй шийдвэрлэж болохгүйг сүүлийн хорь гаруй жилийн хэрэг явдлын ноцтой хатуу сургамж ягштал нотолж байна. Тийм хүчин зүйл бол зөвлөлтийн эсрэг, социализмын эсрэг үзэл биш, харин энх тайван нөхцөл, хөрш зэргэлдээ бүх улс оронтой сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх явдал юм. Энэ нь империалист харгис хүчний шинэ колоничлолын түрэмгий явуулгын уршгаар Ази болон дэлхий дахины байдал нэн хурцадсан одоо үед бүр ч чухал болж байна. Тийм ч учраас ЗХУКН-ын төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгч Л.Т.Брежнев зөвлөлт, хятад улсын хоорондын харилцааг эрүүл байлгах асуудлыг чухалчлан үзэж байна. Империалистууд хятадын ард түмэн, түүний социалист бүтээн байгуулалтын анд нөхөд хэзээ ч байгаагүй, байх ч үгүй гэдгийг үүнтэй холболгдуулан тэмдэглэх нь зүйтэй юм. БНМАУ-ын тухайд гэвэл БНХАУ-ьай харилцах байр суурь МАХН-ын XYIII их хурлын шийдвэрт болон манай нам, төрйн удирдагчдын хэлсэн үгэнд тов тодорхой тусгагдсан билээ. Хоёр орны хооронд сайн хөршийн харилцааг сэргээх явдал монгол, хятадын ард түмний аль алины эрх ашигт болон Ази тивийн энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт бүбрэн нийцнэ гэдгийг манай нам БНМАУ-ын засгийн газар эш үндэс болгосоор ирсэн, болгосоор ч байна. Социализмын үйл хэрэг, пролетарийн интернационализмын аугаа ихн зарчимд хэлбэрэлтгүй үнэнч бөгөөд ангийн эв санааны нэгдлийг тууштай эрхэмлэдэг монголын ард түмэн энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хятадын ард түмэнд сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна. Ц.Гомбо Үнэн сонин 1982 оны 10 дугаар сарын 1 № 235 (15258 ) 3-р нүүр Кино үзүүллээ БНХАУ-ыг байгуулсны 33 жилийн ойг тохиолдуулан монгол, хятадын найрамдлын нийгэмлэг Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан нарт монголын уран сайхны кино үзүүллээ. Үнэн сонин 1982 оны 10 дугаар сарын 1 № 235 (15258) 4-р нүүр Дайллага хийлээ БНХАУ-ыг байгуулсны 33 жилийн ойд зориулан БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мэн Ин өчигдөр дайллага хийв. Дайллагад БНМАУ-ын гадаад Явдлын Яамны орлогч сайд Ж.Банзар, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Н.Бавуу, Тээврийн Яамны орлогч сайд Я.Равдандорж, МЭТНБХ-ны гүйцэтгэх хорооны
1075 орлогч дарга Д.Билэгт, албаны бусад хүн байв. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, гишүүд байлцлаа. Үнэн сонин 1982 оны 10 дугаар сарын 2 № 236 (15259) 4-р нүүр МАХН-ын Төв Хорооны Y бүгд хурал дээр нөхөр Ю.Цэдэнбалын хэлсэн үгээс (БНМАУ, БНХАУ-ын харилцааны тухай хэсэг) Азийн нэлээд районы өнөөгийн байдалд сэтгэл түгшиж байгаа БНМАУ, ХКН-ын XII их хурлаас хойш хятадын эрх баригчдын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг анхааралтай ажиглан харж байна. Тэд улс төрийн гадаад ямар чиг бодлого баримталж байгаа нь бидэнд хамаатахгүй байж чадахгүй юм. Хятадын эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа нь манай оронд болон хятадтай хөрш залгаа бүх улс гүрэнд төдийгүй нийт Ази, улмаар дэлхий дахины байдалд шууд нөлөөлж байгаа билээ. Монгол-хятадын харилцааг социализм, энх тайвны эрх ашигт нийцсэн зарчмын үндсэн дээр хэвийн болгож болно гэсэн тууштай байр суурийг манай орон баримталсаар байгааг энэ индэр дээрээс дахин батлан хэлэхийг хүсэж байна. Үнэн сонин 1982 оны 12 дугаар сарын 8 № 293 (15316 ) 2-р нүүр 1983 он. Үнэн сонин Гарын үсэг зурлаа БНМАУ, БНХАУ хооронд 1983 онд бараа харилцан нийлүүлэх тухай Протоколд БНМАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн. Гадаад худалдааны яамны орлогч сайд Н. Бавуу. БНХАУ-ын Засгийн газрын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Гадаад эдийн засаг, Худалдааны яамны сайд төлөөлөгч Ван Пиньчин нар энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Үнэн сонин 1983 оны 2 дугаар сарын 5, №31 (15367), 4-p нүүр Төрийн бүрэн эрхийг хүндэтгэх явдал сайн хөршийн харилцааны салшгүй хэсэг мөн Төрийн бүрэн эрхийг харилцан хүндэтгэх зарчмыг хэлбэртэлгүй хатуу чанд сахих явдал сайн хөршийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг болсоор ирсэн, болсоор ч байна. Энэ нь дэлхийн олон орны харилцааны түүхээр нэгэнт нотлогдсон юм. Ийм зарчим нь энх тайван, хөгжил дэвшил, социализмын дайснууд хүн төрөлхтнийг халуун цөмйн сүйрлийн аюул руу түлхэж, газар сайгүй улс орон, ард түмний хооронд яс хаяж сөргөлдүүлж байгаа одоо үед бүх улс гүрэнд онцгой чухал болоод байна. Ийм ч учраас ариун цагаан санаат бүх хүн ард хамаг анхаарлаа тэднийг задалж бутаргаж байгаа зүйлд биш, харин импералист гүрнүүдийн түрэмгийг эрх баригчдын бий болгож буй дэлхийн шинэ дайны бодит аюулыг
1076 эсэргүүцэх тэмцэлд тэднийг эвлэлдүүлэн нэгтгэж байгаа зүйлд төвлөрүүлэх ёстой гэж бид үзэж байна. Олон улсын талбарт үүсэж бий болсон одоогийн байдлыг Варшавын гэрээний гишүүн улсуудын тэргүүн нарын Прагийн зөвлөгөөний Улс төрийн тунхаглал, ах дүү намын Төв Хороодын гадаад харилцаа, үзэл суртлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний материалд ул суурьтай үнэлж дүгнэлээ. Дэлхийн улс гүрнүүдийн дийлэнх олонхи нь олон улсын харилцааг шударга, ардчилсан үндсэн дээр өөрчлөн байгуулахын төлөө тэмцэж байгааг Делид болсон эвсэлд үл нэгдэгч орнуудын төр, засгийн газрын тэргүүн нарын бага хурлын дүн харууллаа. Эдгээр баримт бичигт бүх нийтийн энх тайван, олон улсын аюулгүй байдлыг хангах үндсийн үндэс бол бүх улсын хооронд итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх явдал мөн гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гэтэл одоогийн байдлаар империализм, экспансионизмын балгаар дэлхийн өдий төдий улс орны харилцаа тун тааруу, тэр ч байтугай маш түгшүүртэй болоод байна. Азийн байдлын тухайд яривал, БНХАУ болон түүний хөрш зэргэлдээ орнуудын харилцааны өнөөгийн хэвийн биш байдал нь их хан үндэстний эзлэн дагуулах үзэлтний жанжирхах санаархал, газар нутгийн өнгөлзлөгт тулгуурласан хятадын одоогийн удирдагчдын их гүрний стратегийн чиг шугамаас болж байгаа нь хэнд ч нууц биш юм. Энэхүү чиг шугамыг бээжингийн маоист эрх баригчид албан бодлогоо болгон хэрэгжүүлж байсан бөгөөд тэр нь ялангуяа хятадын “соёлын хувьсгал” гэгчийн үед ч бүр ч тодорхой илэрч харагдсан билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд БНХАУ-д маоист “соёлын хувьсгалын “ хор хөнөөлийг болон маоизмын зарим үндэслэлийг албан ёсоор буруушааж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Бас БНХАУ-ын “төрийн бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, нэг нэгний дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, адил тэгш харилцан ашигтай байж, энх тайвнаар зэрэгцэн орших” зарчмыг хатуу чанд сахина гэж тунхаглалаа. Иймэрхүү чиг бодлого олны сайшаалыг хүлээх л байв. Гэтэл хэрэг дээрээ бээжингийн удирдагчдын хэлсэн үг, хийсэн мэдэгдэл нь тодорхой ажил үйлстэйгээ хараахан авцалдахгүй, бас хөрш зэргэлдээ улсуудтай харилцаагаа хэвийн болгох чин эрмэлзэлтэй байгаа эсэх нь одоогоор харагдахгүй байна. Харин сүүлийн жилүүдэд Хятад улс социалист зарим оронтой улс хоорондын харилцаа, ажил хэргийн хэлхээ холбоог сэргээх талаар жаал зугаа алхам хийж байгаа нь үнэнтэй. Гэвч тэдгээр алхам нь алаг цоог бөгөөд ялгаварлан хандах шинжтэйгийн гадна тиймэрхүү алхамаа улсуудын харилцааны жирийн хэм хэмжээ, зарчимд тэр бүр нийцэхгүй урьдчилсан болзолтойгоор хийж байгаад хамаг учир нь оршиж байна. Үүний жишээг ирж цөхөхийн хэрэг алга. БНХАУ-ын зарим удирдагчдын хэлсэн үг, хятад албан ёсны хэвлэлийн мэдээ сэлтээс үзэхэд, БНМАУ-ын нутаг монгол-зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагаа харилцан туслах гэрээний дагуу манай засгийн газрын хүсэлтээр түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангийг монголоос гаргах шаардлагыг хятад-зөвлөлтийн уулзалт дээр бээжингийнхэн мөн л БНХАУ, ЗСБНХУ-ын харилцааг
1077 хэвийн болгох гол нэг болзол болгон тавьсан нь тодорхой болж байна. Асуудлыг БНХАУын удирдагчид ингэж тавьсан явдалд бид гайхаад зогсохгүй, түүнийг зэмлэн буруушааж байна. Хоёр орны харилцааг хэвийн болгох асуудлыг гурав дахь орны төрийн бүрэн эрхэнд халдах замаар шийдвэрлэх эрхийг хятадын удирдлагад хэн олгосон юм бэ? Өөрийнхөө нутагт ах дүү орны цэргийг урьж байрлуулах буюу гаргах нь гагцхүү БНМАУ-ын засгийн газрын дотоод хэрэг түүний төрийн бүрэн эрх юм. Тийм болохоор хятадын талын шаардлага нь олон улсын эрхийн ямар ч үндэсгүй юм. Иймэрхүү шаардлагыг манай орны хөндлөнгөөс эрээ цээргүй оролцсон хэрэг, монголын ард түмний эрх ашгийг шууд хөндсөн асуудлыг тэдний оролцоогүйгээр шийдвэрлэх гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй юм. Тан Тэньчжи гэгч хүн энэ оны гурав дугаар сарын долоонд “Жэньминь жибао“ сонинд бичиж нийтлүүлсэн тайлбар өгүүлэлдээ БНМАУ-д байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиуд хятад болон Алс Дорнодын бусад орны аюулгүй байдалд заналхийлж байна гэх буюу хятад-зөвлөлтийн харилцааг хэвийн болгох замд хориг саад болж байгаа мэтээр хэнэг ч үгүй бичжээ. Иймэрхүү зэмлэлийг бас БНХАУ-ын албаны хүмүүс хятад-зөвлөлтийн зөвлөлдөөн Москвагийн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үг, гадаад зочид, гийчидтэй аминчлан хийсэн яриандаа хавчуулж, оруулж байгааг өрнөдийн хэвлэл гэрчилж байна. Энэ тухай юу хэлж болох вэ? Монголын нутагт түүний хүсэлтээр зөвлөлтийн цэргийн анги ирж байрлахдаа манай орны тусгаар тогтнолыг хамгаалах эрх ашгийг иш үндэс болгоод зогсоогүй, бас алс дорнод болон азид энх тайвныг хамгаалах эрх ашиг үйлчилж байсныг БНМАУ, ЗСБНХУ-ын харилцааны бүх түүх гэрчилж байгааг юуны өмнө цохон тэмдэглэх хэрэгтэй юм. Бээжингийнхэн бас зөвлөлт-хятадын зөвлөлдөөн уулзалт дээр БНМАУ, БНСВУ, БНКАУ, Афганистан зэрэг гурав дах орны үндэсний эрх ашигт хамаарах асуудлыг хэлэлцэхээс татгалзлаа гэж Зөвлөлт Холбоот Улсыг зэмлэх гэж санаархаж байна. Зөвлөлтийн байр суурь бол харин ч сайшаавал зохих зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Үүнээс өөр байх ёс ч үгүй юм. Чухамхүү Зөвлөлт Холбоот Улс л Монгол орны тусгаар тогтнон хөгжихтэй холбогдсон асуудлыг Бээжинд ч биш, Москвад ч биш харин Улаанбаатарт монголын ард түмэн өөрсдөө шийдвэрлэх ёстой гэдгийг нэг бус удаа мэдэгдсэн юм шүү дээ. Зөвлөлтийн цэргийн ангийг БНМАУ-д оруулсан шалтгааны тухайд гэвэл, тэр талаар БНМАУ-ын засгийн газраас 1978 оны 4 дүгээр сарын 12-т БНХАУ-ын засгийн газарт өгсөн нотод маш тодорхой заасан юм. Түүнийг энд дахин сануулж ч болно. Уг нотод: “Иймд БНМАУ-аас зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах тухай асуудал гагцхүү тэднийг ирүүлэх болсон шалтгааныг арилсан цагт л яригдаж болох нь тодорхой байна. Хэрэв хятадын удирдлага, БНМАУ-ыг эдлэн дагуулах бодлогоо эгнэгт орхиж, БНМАУ болон ЗХУ-тай сайн хөршийн ёсоор харилцаж хамтран ажиллах замд орвол зөвлөлтийн цэргийн ангиудыг БНМАУ-д байлгах одоогийн шаардлага аяандаа үгүй болох юм. Ийм шаардлага, хэзээ, аль хэр түргэн хугацаанд арилах нь хятадын талаас шалтгаална” гэж дурдсан юм.
1078 Манай ард түмний эрх чөлөөний тусгаар тогтнолыг харийн булаан эзлэгчдээс хамгаалахад хүчин туслалцахын тулд зөвлөлтийн цэргийн зарим анги БНМАУ-д хэлэлцэн тохирсоны үндсэн дээр анх удаа байрлаж байгаа хэрэг биш бөгөөд тэд интернационалч үүргээ биелүүлж дуусмагц манай орноос гарч явдгийг дэлхийн олон нийт, түүний дотор хятадын ард түмэн сайн мэднэ. Түүнчлэн монголын болон зөвлөлтийн зэвсэгт хүчин Хятад орны аюулгүй байдалд хэзээ ч заналхийлж байгаагүйгээр барахгүй, харин ч хятадын ард түмэнд хүнд хэцүү байдал тохиолдох үед ЗСБНХУ, БНМАУ найрамдлын гар сунган хамгаалж, түүнийг инпериалист түрэмгийлэгчдийн эвлэлтээс чөлөөлөхөд туслалцаж байсныг ч хэн бүхэн мэднэ. Үүнийг хятадын ард түмний эрх чөлөө, зол жаргалын төлөө байлдаанд амь насаа зориулсан зөвлөлд, монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхэн БНХАУ-ын нутагт босгосон олн тооны хөшөө дурсгал яруу тод гэрчилж байна. Ийм явал хүн ардын санаанаас хэзээ ч арилдаггүй. БНХАУ-ын аюулгүй байдал, түүний социалист байгуулалтад ЗХУ биш БНМАУ биш, Бүгд Найрамдах Социалист Вьетнам нам улс биш, харин Алс Дорнод болон Номхон далайн өрнөд хэсэгт ерөнхий стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд Япон, Өмнөд Солонгос, Тайваныг улам хүчтэй татаж оролцуулах шургуу арга хэмжээ авч байгаа АНУ л бодит аюул занал учруулж байгааг хүлээн зөвшөөрхийг бээжингийн зарим удирдагчид зорхлэхгүй байх шиг байна. 1979 онд АНУ-ын Конгрессоор баталсан “Тайваньтай харилцах тухай хууль” нь чухамхүү ийм зорилгод захирагдсан бөгөөд хятадын салшгүй хэсэг- Тайванийг Азид шинэ колончлолын хуягласан бэхлэлт болгоход чиглэж байгаа юм. Тийм ч учраас БНХАУ болон Тайванийн талаар АНУ-ын баримталж буй хоёр нүүрт бодлогыг бээжингийн төвийн сонинуудын хуудсанд илт сүржин байдлаар <<хилэгнэн>> буруушааж, Америкийн эрх баричдыг хүн чанараа алдаж <<империализм, их гүрний жанжирхах үзэлтэй салшгүй зууралдсан амьтад>> гэж хараах нь аргагүй гэдгийг бид ойлгож байна. Тэгсэн байдлаа бээжингийнхэн социалист айл хөршүүд, түүнчилэн ихээхэн зовж зүдэрч байж сая шинэ амьдралаа зохиох замд орсон замд орсон балчир тулгам тусгаар тогтносон улсуудын талаар үнэн чанартаа империалистуудтай ажил бодлого явуулсаар байгаа нь даанч харамсалтай. Дэлхийн олон үндэстний хамтлагийн тэгш эрхт гишүүнсоциалист Монголын талаар манжийн ордны гишүүн түшмэд шиг авирлаж байгаа бээжингийн удирдлагын Америкийг аялан дагах, их гүрний жанжирхах бодлого болон маяг зан нь бидэнд яаж итгэл төрүүлэх билээ? Одоо ч гэсэн хятадын албаны хүмүүст БНМАУ нь хоёр том гүрэн- БНХАУ, ЗСБНХУ-ын талаар идэвхтэй биш, төвийг сахисан бодлого баримталж хятад-зөвлөлтийн харилцааны байдлаас шатлгаалахгүйгээр харилцаагаа БНХАУ-тай сэргээх хэрэгтэй гэж монголын төлөөгчдөд зааж сургамжлахыг оролдож байна. Иймэрхүү “сургамж зөвлөгөөний” хариуд бид: Манай ардын тэр өнгөрсөн 60 гаруй жилийн дотор гадаад бодлогын ямар чиг шугам баримтлах, хэнтэй хэрхэн харилцах нь ашигтай болох талаар хангалттай туршлага хуримтлуулсан гэж хэлж болох байна. Манай орон найрамдалт сайн хөршийн харилцаа сэргээх асуудалд нааштай хандаж БНМАУ, БНХАУ хоёр айл хөрш орнууд учраас энх тайвнаар зэрэгцэн оршиж, тусгаар
1079 тогтнол, төрийн бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмын үндсэн дээр харилцах ёстой гэдгийг иш үндэс болгосоор байна. Ер нь БНМАУ-ыг “төвийг сахиулах” нь хэнд ашигтай юм бэ? Хоёр том улсын харилцааг аль болох түргэн хэвийн болгохыг Азид төдийгүй дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангах эрх ашиг шаардсаар байтал хятад зөвлөлтийн уулзалт яриаг зах хязгааргүй сунжруулахын тулд БНМАУ-д зөвлөлтийн цэргийн анги байгааг шалтаг болгон ашиглах нь хэнд хэрэгтэй юм бэ? Ийм аргаар бээжингийн зарим нэг эрх тушаалтан капиталист ертөнцөөс улс төрийн капитал олж авна гэж санаархаж байгаа хэрэг биш биздээ? Гэдэг асуулт гарч ирж байна. Эдгээр асуултын хариуг БНХАУ-д очсон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Шульцийн айлчлалын дүнгийн тухай, хятад-зөвлөлтийн уулзалтын тухай Америкийн хэвлэлд гарч буй мэдээ сэлт өгч байна. Имперализмыг номлон хамгаалагч нэрт этгээд Киссенжерийн бичсэнээр Ж.Шульцийн айлчлалын гол зорилго нь хятадын талтай олон улсын амин чухал асуудлыг илэн далангүй хэлэлцэж, ЗХУ-ыг хамтран эсэргүүцэх стратегийн сонирхол зэрэгцэж нийлж байгааг харилцан бататгахад оршиж байсныг “Нью-Йорк таймс”сонин нотолж байна. Америкийн бусад сонин хятад зөвлөлтийн уулзалт дээр БНХАУ-ын тавьж байгаа урьдчилсан болзол нь АНУ-д ашигтайг дурдаад “дэлхий дээр зөвлөлтийн нөлөөг дэлгэрүүлэхгүй хоргоож саатуулах нийтлэг нэг эрх ашиг нь америк-хятадын харилцааны үндэс болж байна” гэж илэн далангүй цохон тэмдэглэж байна. Энэ бүхэн бол санаанаас зохиосон хоосон зүйл биш, харин хятадын эрх баригчид албан ёсоор үгүйсгэж чадахгүй бодит үнэн баримт юм. Тэгэхдээ жирийн биш, сэтгэл түгшүүлсэн баримт юм. Хятадын тал бас Ази, Номхон далайн орнуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай конвенц боловсруулж байгуулах гэсэн БНМАУ-ын саналыг үгүйсгэсээр байгааг энд хэлэхгүй өнгөрч болохгүй юм. АНУ, БНХАУ-ын стратегийн эрх ашиг нийлж, ажил явууллага нь зэрэгцэн ижилсэж байгаа аюулын улмаас БНМАУ анд нөхдийнхөө интернационалч тусламжид түшиглан батлан хамгаалах хүчээ зузаатгаж, монгол-зөвлөлтийн зэвсэгт хүчний дайчин нөхөрлөлийг бүх талаар гүнзгийрүүлэхэд арга буюу хүрч байгаа нь зүйн хэрэг гэдгийг бээжингийн эрх баригчид ойлгох цаг нь нэгэнт болжээ. Зөвлөлтийн цэргийн ангийг Монголоос гаргах шаардлагыг хятад тавих ёсгүй, тийм эрх ч түүнд байхгүй юм. Энэхүү асуудлаар гагцхүү БНМАУ-ын засгийн газар л дуугарах эрхтэй. Хэрэв БНХАУ үнэхээр БНМАУ-тай харилцаагаа хэвийн болгохыг хүсч байгаа бол их хятадын жанжирхах бодлогоос ухарч, социалист монголын төрийн бүрэн эрхийг чин үнэнээрээ хүндэтгэж, түүний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдогоо эцэс болговол зохино. БНМАУ-ын тухай гэвэл БНХАУ-тай жинхэнэ сайн хөршийн харилцааг сэргээх харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн юм. Ийнхүү харилцааг хэвийн болгохыг монгол, хятадын ард түмний эрх ашиг
1080 төдийгүй энх тайван, хөгжил дэвшил, социализмын төлөө тэмцэлд Азийн улс түмний өмнө тэдний хүлээх ёстой интернационалч үүрэг шаардаж байна. Д. Базаргарьд Үнэн сонин 1983 оны 4 дүгээр сарын 17, №92 (15428), 3-р нүүр Өөдгүй мэх Улс ардын аж ахуйн зорилтуудыг эрчимтэй хэрэгжүүлэхэд нэмэгдэл нөхцөлийг бий болгох зорилгоор хөдөлмөрийн байгаа нөөц бололцоог дээд зэргээр ашиглах, байнгын ажилгүй иргэдийг хөдөлмөрт татан оруулах ажил манай оронд явагдаж байгаа юм. Ийм арга хэмжээний дагуу нийгэмд тустай хөдөлмөрт монгол иргэд төдийгүй БНМАУ-д байнга оршин суудаг гадаадын харьяат нар, түүний дотор хөдөлмөрийн чадвартай хятад цагаачдыг татан оролцуулж байгаа юм. БНМАУ-д оршин суугаа хятад иргэдийн зөвхөн цөөн хэсэг нь үйлдвэрлэл болон улирлын чанартай барилгын ажилд ямар нэг хэмжээгээр тогтмол оролцож байгаа боловч дийлэнхи олонхи нь нийгэмд тустай хөдөлмөрөөс зайлсхийж, хөдөлмөрийн бус орлогоор амьдарч байгаа билээ. Ийм учраас хятад цагаачдын тодорхой тооны хүмүүст БНМАУ-ын умард хэсэг дэх цаг уурын таатай нөхцөл бүхий аймагт шилжин ажиллахыг зөвлөсөн юм. Тэнд ажиллах, амьдрах нөхцөл боломжтой газар дээр нь очиж танилцах бололцоог хятад иргэдийн төлөөлөгчдөд олгосон юм. Ажиллахаар очих хүмүүсийг орон сууц, ажлаар хангах бөгөөд хэрэв тэд хүсвэл газар ашиглах зөвшөөрөл авч туслах аж ахутай болох боломж өгч байгаа юм. Хэдийгээр эдгээр нөхцөл хятад цагаачдын сонирхолд бүрэн тохирч байгаа боловч тэд өгсөн ажлыг хүлээж аваагүй юм. Түүгээр ч үл барам тэдний нилээд нь БНМАУ-аас гарч явах тухайгаа шууд мэдэгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд өрнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл БНМАУ-д байнга оршин суугаа хятад иргэдийг хөдөлмөрт татан оруулах талаар монголын талын авсан арга хэмжээтэй холбогдуулан гүтгэж гуйвуулсан мэдээ тарааж эхлэв. Монголын байгууллагууд БНМАУ-д байнга оршин суугаа хятад цагаачдын говь цөл газар албадан нүүлгэж байгаа мэтээр, бас тийнхүү нүүх хүсэлгүй хүмүүсийг БНМАУ-аас бөөн бөөнөөр нь хүчээр хөөн гаргаж байгаа мэтээр хөрөнгөтний мэдээллийн хэрэгслүүд бээжин дэх эх сурвалжийг иш татан мэдээлж байна. Энэ үнэн нь байдалд нийцэхгүй юм. Хятад иргэд монголоос эх орондоо буцах тухай асуудал бол тэдний хувийн хэрэг гэдгийг дурдах хэрэгтэй. БНМАУ-д байнга оршин суугаа хятад иргэдийн хэн нэг нь эх орондоо буцах асуудал тавихад Монголын байгууллагууд түүнд хэзээ ч саад учруулж байгаагүй. Одоо ч гэсэн ингэж л хандаж байгаа юм. БНМАУ-д ажиллахаас татгалзаж, манай улсаас гарах хүмэлтээ илэрхийлсэн хятад цагаачдын нутаг буцах асуудлыг гагцхүү тэдний сайн дурын үндсэн дээр, монголын зохих байгууллага болон БНМАУ дахь Хятадын элчин сайдын яам зохицуулж байгаа юм.
1081 Иймд Монголоос хятад цагаачдыг хүчээр хөөн гаргаж байаа мэтээр нотлох гэсэн оролдлого нь ямар ч үндэсгүй юм. Харин БНМАУ-ын хэв журам, хууль дүрмийг байнга ноцтойгоор зөрчиж байсан зарим хятад иргэдийн хувьд л хөөх арга хэмжээ авсан билээ. Гүтгэлгээ улс төрийн хувьд л улс төрийн өнгө аястай болгохын тулд өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай арга хэмжээг зөвлөлт-хятадын харилцааг хэвийн болгоход саад учруулах зорилготой, <<Хятадын эсрэг үйл ажиллагаа. >> мэтээр нотлохыг оролдож байна. Зөвлөлт-хятадын харилцаа, түүнчилэн монгол-хятадын харилцааг сайжруулах нь манай орнуудын ард түмэн болон Азийн энх тайван, аюулгүй байдлын ашиг тусд бүрэн дүүрэн нийцгэсэн билээ гэж БНМАУ ямагт үзсээр ирсэн, үзэж ч байна. Үнэн байдлыг гуйвуулах гэсэн оролдлого хэн ч хийлээ гэсэн тэр нь зөөлнөөр хэлэхэд монголхятадын харилцааг хэвийн болгоход саад учруулах гэсэн өөдгүй мэх юм. Хятад цагаачид эх орондоо буцаж байгаа нь тэд БНМАУ-д нийгэмд тустай хөдөлмөр эрхлэхийг хүсэхгүй байгаагийн илрэл гэж монголын тал үзэж байна. Хөдөлмөр сонин 1983 оны 6 дугаар сарын 2, №61 (9587), 4-p нүүр Баяр хүргэв БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбалд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргаар сонгогдсон Ли Синь Нянь, БНХАУ-ын БХАТХ-ын Байнгын Хорооны даргаар сонгогдсон Пэн Жэнь нарт тус тус баяр хүргэж цахилгаан утас илгээв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнх БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдаар дахиг томилогдсонтой нь холбогдуулан Жао Зын Янд баяр хүргэж цахилгаан утас илгээв. Үнэн сонин 1983 оны 6 дугаар сарын 24, № 150 (15486), 1-p нүүр БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны нот Энэ долдугаар сарын 5-нд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны нотын гардуулав. Уг нотыг бүрэн эхээр нь дор нийтлэв. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын Яаманд БНХАУ-ын Гадаад Явдлын Яамнаас энэ оны зургадугаар сарын 3-нд өгсөн ноттой холбогдуулан дараахь зүйлийг мэдэгдэж байна. Үүнд: Монголын тал БНМАУ-д байнга оршин суугаа хятад иргэдийг Улаанбаатараас хөдөө нутагт албадан нүүлгэх буюу тэднийг бөөн бөөнөөр нь БНМАУ-аас хөөн гаргах зэргээр хятад иргэдийн хувьд ямар нэгэн хууль бус үйлдэл хйиж байгаа мэтээр БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны нотод мэдэгджээ.
1082 Монголын талын зүй ёсны үйлдлийг гуйвуулах, олон нийтийг төөрөгдүүлэх, БНМАУ-д дайсагнан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээх илэрхий зорилгоор уг нотод “хэрэг явдал”, “байдлыг муутгаж байна” гэх мэт үг хэллэгийг хэрэглэсэн нь анхаарал татаж байна. БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны нотод ийнхүү мэтгэсэн нь үнэн байдлыг бүдүүлгээр мушгин гуйвуулсан хэрэг гэж БНМАУ-ын Гадаад Явдлын Яам мэдэгдэж байна. БНМАУ-д даган мөрдөж байгаа хууль тогтоомж ёсоор хөдөлмөрийн чанартай хүн бүр ямар ч улсын харъяа болохыг харгалзахгүйгээр нийгэмд тусгай хөдөлмөр эрхлэх үүрэгтэйг хятадын тал сайн мэдэх ёстой. Ямар нэг шалтгаанаар тогтмол ажил эрхлээгүй иргэдийг хөдөлмөрт эрхлэх үүргийг хятадын тал сайн мэдэх ёстой. Ямар нэг шалтгаанаар тогтмол ажил эрхлээгүй иргэдийг хөдөлмөрт татан оруулах дэс дараатай арга хэмжээг манай улс энэ хууль тогтоомжийнхоо дагуу авсаар ирсэн, авч байна. Тухайлбал, одоо гэсэн ажлын хүчээр дутагдаж байгаа бөгөөд хүмүүсийг хөдөлмөрт татан оруулах нөхцөл боломжтой тус орны янз бүрийн районд ажилгүй хүмүүсийг ажилд оруулах арга хэмжээ авсаар байна. БНМАУ-д байнга оршин суугаа олон тооны Хятад иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгэмд тустай хөдөлмөрт оролцохгү байгааг тоо бүртгэлийн мэдээ харуулж байна. Тухайлбал 1983 оны эхний байдлаар БНМАУ-д оршин суугаа хөдөлмөрийн чадвартай 2.5 гаруй Хятад иргэний өчүүхэн хэсэг нь байнгын ажилтай байна. Тэр ч байтугай, хэдэн зуун Хятад иргэн хөдөлмөрөөс элдэв аргаар зайлсхийж, Монголын хуулийг байнга зөрчсөөр байжээ. Хөдөлмөрт татан оруулах дээр дурдсан арга хэмжээний хүрээнд энэ оны гуравдугаар сараас эхлэн хөдөлмөрийг чадвартай тодорхой тооны Хятад иргэдэд БНМАУ-ын Сэлэнгэ, Төв аймгийн зарим сангийн аж ахуйд шилжин очиж ажиллахыг зөвлөсөн юм. Энэ нь хөрөнгөтний хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Бээжингээс иш татан цуурхаж байгаачлан “цөл газарт” шилжүүлэн нүүлгэх тухай асуудал огт биш юм. Харин ч дурдсан районууд нь байгаль, цаг уурын нөхцлөөр их тааламжтай нутаг юм. Тэнд очсон хүмүүст болон тэдний гэр бүлийнхэнд мэргэжил чадварынхаа хэрээр ажиллах түүнчлэн амины туслах аж ахуй эрхлэх болоцоо олгож байгаа юм. Тэднийг суух газартаа очиход нь үнэ төлбөргүй унаагаар хангаж, мөнгөн тэтгэмж олгож, орон сууц, ахуйн болон хэвийн байдлаар амьдрах бусад бүх нөхцөлөөр хангах юм. Гэтэл сангийн аж ахуйд ажиллах томилолт авсан хятад иргэд орон нутгийн засаг захиргааны шийдвэрийг биелүүлэхээс эрс татгалзаж, БНМАУ-д нийгэмд тустай хөдөлмөрт оролцохоос зайлсхийн БНХАУ руу гарч явахаар шийдсэнээ мэдэгдсээр байна. Хятад иргэд эх орондоо тэдний хувийн хэрэг учраас түүнд монголын тал саад учруулахгүй нь мэдээж билээ. Тэдний гарч явах асуудлыг гагцхүү сайн дурынх нь үндсэн дээр монголын хууль тогтоомж олон улсын эрх зүйн хэм хэмжээг нягт баримтлан зохицуулж байна. Учир иймд Хятадуудыг Монголоос албадан хөөн гаргаж байгаа мэт яриа нь худал хуурмаг бөгөөд өдөөн хатгасан зүйл мөн.
1083 Монголын ард түмэн, манай засаг захиргаа Хятадын хөдөлмөрчдөд сайн санаанаас хандаж байдгийг хортойгоор ашиглан, шударга хөдөлмөр эрхлэхийн оронд зүгээр сууж, бусдын хүчийг сорж амьдхарыг урьдал болгодог хорон санаат этгээдүүдийн тухиралтаар Хятад иргэдийн олонхи нь Монголоос явж байгааг энд тэмдэглэхэд илүүдэхгүй юм. Хятад иргэдийг хөдөлмөрт татан оруулах талаар манай талын авч байгаа арга хэмжээг Хятадын тал мушгин гуйвуулж, эрх зүй, хууль ёсыг зөрчигчдийн танхай үйлдлийг хамгаалж байгаа нь харамсалтай байна. Энэ тухай БНМАУ-ын Гадаад Явдлын Яамнаас БНХАУ-ын Элчин сайдын Яаманд 1983 оны дөрөвдүгээр сарын 15-нд өгсөн санамж бичигт мөн анхааруулсан билээ. Хятад иргэдийг сангийн аж ахуйд хөдөлмөрт татан оруулах талаар авч явуулж байгаа арга хэмжээ нь БНМАУ-ын хууль тогтоомжид ч, хятад иргэдийн өөрсдийнх нь эрх ашигт ч бүрэн нийцжэ байгаа юм. Хятадын тал энэ арга хэмжээг “хятад цагаачдын эсрэг чиглэсэн” “Монгол, Хятадын харилцааг сайжруулахад шинэ саад тотгор” болсон хууль бус үйлдэл гэх мэтээр харуулахыг оролдож байгааг БНМАУ-ын дотоод хэрэгт шууд оролцож байгаа хэрэг гэж үзэхээс өөр аргагүй юм. Нутаг буцаж байгаа хятад иргэдэд хийж байгаа гаалийн үзлэгийн тухайд гэвэл, тэр нь тогтсон дүрэм журамд яв цав нийцэж байгаа юм. Тэдний эрх чөлөөнд халдан доромжилж байна гэсэн хятадын талын дарга ямар ч ул үндэсгүй юм. Харин ч хятадын галт тэрэгний бригадын зарим гишүүн, тэр ч байтугай хятадын дипломатууд монголын гаалийн ажилтнуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан зүй бус үйлдэл хийж байгааг үүнтэй холбогдуулан БНМАУ-ын Гадаад Явдлын Яам өөрийн зүгээс БНХАУ-ын Гадаад Явдлын Яаманд анхааруулж байна. Байдлыг хурцатгахаа зогсоож, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хууль дүрмийг чанд биелүүлэх шаардлагыг Монголд байнга оршин суугаа хятад иргэдэд тайлбарлан таниулахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээг хятадын тал нэн даруй авна гэж БНМАУ-ын Гадаад Явдлын Яам хүлээж байна. Монгол, Хятадын харилцааг хэвийн болгох нь хоёр орны ард түмний ашиг тусад бүрэн дүүрэн нийцэх билээ гэж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар ямагт үзсээр ирсэн, үзэж ч байгааг БНМАУ-ын Гадаад Явдлын Яам эцэст нь цохон тэмдэглэж байна. Энэ ялдамд БНМАУ-ын Гадаад Явдлын Яам, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яаманд хүндэтгэлээ дахин илэрхийлж байна. Улаанбаатар хот. 1983 оны долдугаар сарын 6 Үнэн сонин 1983 оны 7 дугаар сарын 7, № 161 (15497), 4-p нүүр Хүлээн авч уулзав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлтийн орлогч дарга Д. Цэвэгмид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мэн Инийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав. Үнэн сонин 1983 оны 7 дугаар сарын 11, № 165 (15501), 4-p нүүр
1084 Ардын Хувьсгалын ойгоор баяр хүргэсэн нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлд Монголын ардын хувьсгалын 62 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар болон хятадын ард түмэн Монголын засгийн газар, монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна. Монголын ард түмэнд аз жаргал, социалист бүтээн байгуулалтдаа амжилт олохыг хүсэн ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөл Үнэн сонин 1983 оны 7 дугаар сарын 14, № 168 (15504), 2-p нүүр Эх орондоо буцав БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мэн Ин өчигдөр эх орондоо бүр мөсөн буцав. Элчин сайдыг Улаанбаатар хотын галт тэрэгний буудлаас БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн дарга Б. Нацагдорж үдэв. Үнэн сонин 1983 оны 7 дугаар сарын 16, № 170 (15506), 4-p нүүр Кино үзлэг зохиолоо БНХАУ байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын Яам өчигдөр кино үзлэг зохиолоо. Үнэн сонин 1983 оны 9 дүгээр сарын 24, № 229 (15565), 4-p нүүр Кино үзүүллээ БНХАУ-ыг байгуулсны 34 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Элчин сайдын Яамны дипломат ажилтан нарт өчигдөр монголын уран сайхны кино үзүүллээ. Үнэн сонин 1983 оны 9 дүгээр сарын 28, № 232 (15568), 4-p нүүр Бээжин БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөлд БНХАУ байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмний өмнөөс хятадын ард түмэнд халуун баяр хүргэж, улс орноо хөгжүүлэх үйлсдээ их амжилт олохыг ерөөж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид
1085 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл Улаанбаатар 1983 оны есдүгээр сарын 30 Үнэн сонин 1983 оны 10 дугаар сарын 1, № 235 (15571), 1-p нүүр БНХАУ байгуулагдсаны 34 жилийн ойд Одоогоос 34 жилийн өмнө 1949 оны аравдугаар сарын нэгэнд империализмыг эсэргүүцсэн ардын хувьсгал Хятадад ялж Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан билээ. Энэ нь феодалын байгууллын олон зуун жилийн талхигдал, милитарист харгис дэглэмийн эсрэг эх орныхоо үндэсний болон нийгмийн эрх чөлөөний төлөө хятадын ард түмэн, түүний шилдэг төлөөлөгчид коммунистууд, хувьсгалчид олон жилийн турш амь хайргүй тэмцсэний үр дүн байлаа. Түмэн зовлон зүдгүүр амссан Хятад орны түүхнээ эргэлт гаргасан ач холбогдол бүхий ардын хувьсгалын ялалт нь олон улсын байдал нааштайгаар өөрчилөгдсөн, тухайлбал зөвлөлтийн зэвсэгт хүчний шиийдвэрлэх үүрэг рольтойгоор фашист Герман, милитарист Японыг бут цохисонтой шууд холбоотой байсан юм. Энэхүү ялалт нь шинэ амьдралаа цогцлон байгуулах улс орноо жинхэнэ эрх чөлөө, дэвшлийн замаар хөгжүүлэх хамгийн таатай хэтийн төлөвийг хятадын ард түмэнд нээсэн билээ. Олон сая хүн ам бүхий Азийн том орон-Хятад улс империализмын колонийн системээс ийнхүү ангижран салсан нь энх тайван, социализмын байр суурийг үлэмж бэхжүүлж, империализмд бас дахин мэдэгдэн цохилт болсон билээ. Ийм ч учраас хятадын хөдөлмөрчдөд сайн сэтгэлээр хандаж, түүнтэй ангич эв санааны нэгдэлтэй байдаг бүх хүн Хятадад ардын хувьсгал ялж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг халуунаар угтан дэмжсэн юм. Хятад социалист бүх улстай, ялангуяа их хөрш- Зөвлөлт Холбоот Улстай найрамдал хамтын ажиллагааны харилцаа тогтоосон нь хятадын ард түмний хувьсгалт ололтыг хамгаалах, тус орныг социализмын замаар хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой байв. Энэхүү харилцааны ангийн мөн чанар нь Найрамдах холбоо, харилцан туслах тухай Хятад-Зөвлөлтийн Гэрээ, мөн БНХАУ-аас ах дүү социалист олон оронтой байгуулсан бусад гэрээ, хэлэлцээрүүдэд тодорхой тусгалаа олсон билээ. Ард түмнүүдийн хувьсгалт, социалист ололтыг хамгаалах хэрэгт интернационалч тусламж үзүүлэх, тэгш эрх, харилцан ашигтай байх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан-техникийн эргэн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх тухай харилцан хүлээсэн үүргийг олон улсын эрх зүйн дээрх баримт бичгүүдэд заасан юм. Эх орондоо шинэ амьдрал байгуулах анхны жилүүдэд, нийгэм эдийг засаг, соёлын өөрчлөн байгуулалт хийх нарийн түвэгтэй зорилтыг шийдвэрлэх болон империалист харгис хүчний өнгөлзлөгийн эсрэг тэмцлийн явцад найрамдал, хамтын ажиллагааны ийм харилцааны арвин үр шимийг хятадын ард түмний хүртсэн юм. Олон жилийн дайн дажинд нэрвэгдэж сүйдсэн улс ардын аж ахуйгаа богинохон хугацаанд үндсэнд нь сэргээн босгосон билээ. БНХАУ 1953 оноос улс ардын аж ахуй, соёлоо хөгжүүлэх анхдугаар таван жилийн
1086 төлөвлөгөөг хэрэгжүүлэж эхэлсэн юм. Бүх орон даяар газрын шинэчлэл хийж, сая сая ядуу тариачдад газар олгон, феодал анги-газрын эздийг устгав. Ардын засгийн эхний жилүүдэд Хяьтадад хийсэн хувьсгалт өөрчлөлтүүдийг БНХАУ-ын 1954 оны анхны үндсэн хуульд хуульчлан бататгасан юм. Хувийн Капиталист аж үйлдвэр болон худалдааг улсын сектор болгон өөрчлөх асуудлыг амжилттай шийдвэрлэв. Өөрийн орны болон ах дүү социалист бусад орны хөгжлийн туршлага нь эх орноо социалист байгуулалтын замаар хөгжүүлэх чиг шугамыг боловсруулах боломжийг ардын эрхт Хятад улсад олгосон юм. Уг чиг шугам нь тухайн үедээ хятадын нийгмийн зохион байгуулагч, чиглүүлэгч гол хүчний хувьд дэлхийн коммунист ажилчны хөдөлгөөн нэр хүндтэй, хүндэтгэлтэй байсан ХКН-ын YIII их хурлын (1956 оны) шийдвэрийн тулгуур үндэс болж орсон билээ. Гэтэл Мао Зэ Дун болон түүнтэй нэг санаатай их хан үндэсний үндсэрхэх үзэлтнүүдийн ард түмний эсрэг, социолизмын эсрэг байр суурь, үйл явууллага ХКН-ын жанжин шугамыг хэрэгжүүлэхэд саад болсон юм. Тэд Хятадад социолизм байгуулах үндсийг бусниулсан <<гурван улаан тугийн>> бодлого гэгчийг явуулсан бөгөөд түүний уршигт үр дагавар нь Маогийнхны улигт <<пролетарийн аугаа их соёлын хувьсгал>> гэгч байсан юм. Улс төрийн энэхүү адал балмад компани нь нам, төрийн болон олон нийтийн байгууллагын удирдах ажилтнууд, шинжлэх ухаан, соёл урлагийн бараг бүх зүтгэлтнийг үй олноор хэлмэгдүүлснээр барахгүй, тус орны нийгмийн амьдралын бүх хүрээнд арилшгүй ул мөр үлдээж, Хятад орныг бүрэн сүйрлийн ирмэгт хүргэж, ардын эрхт Хятад улсын хөгжлийн хурдцыг олон жилээр хойш татсан юм. БНХАУ-ыг жинхэнэ анги нэгт нөхөд, холбоотнуудаас нь салгаж, хятадын ард түмний өчигдрийн дайсан-империалист гүрнүүдийн хамгийн түрэмгий бүлгийнхэнтэй сүлбээлдэхэд хүргэсэн маогийнхны гадаад улс төрийн бодлого нь үнэхээр сөргүү үзэгдэл болсон юм. ХКН-ын өнөөгийн удирдлага маогийн редикал бүлгийнхны гаргасан бүдүүлэг алдааг шүүмжилж, арван жилийн будлиан самуурлаас үүдэн гарсан бэрхшээлүүдийг даван туулахын тулд багагүй хүч чармайлт гаргаж байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Бүхий л үр дагаварыг, тухайлбал <<соёлын хувьсгалын>> уршгийг арилгахад ихээхэн чармайлт, багагүй цаг хугацаа, тэсвэр, тэвчээр шаардагдах нь мэдээж. Үүний сацуу хятадын удирдагчид орчин үеийн коммунизмын эсрэг үзлийн нэг төрөл-зөвлөлтийн эсрэг үзэл, их хан үндэстний эзлэн түрэмгийлэх бодлогоосоо татгалзах хүсэлгүй, үндэстний болон болон интернационалч ашиг сонирхлыг зөв хослуулах асуудалд сөргүүгэр хандаж байгаа мөн орчин үеийн зангилаа асуудлуудыг ангич бусаар үнэлж дүгнэж байгаа нь олон улсын бодлого болон улс орныхоо дотоод улс төрийн амьдралын олон чухал асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд нь тэдэнд саад болж байна. Гэтэл Хятадын болон бусад ард түмний энх тайван, энх цагийн бүтээн байгуулалч хөдөлмөрийн нөхцөлд аж төрөх ашиг сонирхол нь БНХАУ болон түүнтэй хөрш орнуудын хоорондын харилцааг хэвийн болгохын шаардаж байгаа юм. Ялангуяа БНХАУ, ЗСБНХАУын харилцааг хэвийн болгох нь тус хоёр орны төдийгүй Ази болон даян дэлхийн энх тайван,
1087 тогтвортой байдлыг хангахад зарчмын чухал ач холбогдолтой билээ. Харилцааг ийнхүү хэвийн болгох нь бусад орны үндэсний эрх ашигт хэрхэвч хохирол учруулах ёсгүй. Хүлээн авч болшгүй нөхцөл, тухайлбал БНМАУ-ын бүрэн эрхт байдлыг шууд хөндсөн нөхцөлүүдийг хятадын талаас дэвшүүлж байгаа нь бидний гайхал жигшлийг төрүүлэхгүй байж чадахгүй байна. Энэ нь бас БНХАУ, БНМАУ хоорондын сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг сэргээх талаар БНХАУ-ын албан ёсны төлөөлөгчдийн хэлж байгаа зүйлүүдтэй авцалдахгүй байна. Бид Хятад болон ах дүү социалист бусад орны харилцааг хэвийн болгох асуудалд өөдрөг үзлээр хандаж байдаг билээ. БНМАУ-ын Засгийн газар, МАХН энх тайвнаар зэрэгцэн орших, сайн хөршийн зарчмын үндсэн дээр монгол, хятадын харилцааг хэвийн болгон хөгжүүлэхийн төлөө урьдын адил тэмцэж байна. Манай ард түмнүүдийн хооронд жинхэнэ найрамдал, нягт хамтын ажиллагааны харилцаа тогтоно гэдэгт монголын олон нийт итгэж байгаагаа нотлохын хамт БНХАУ байгуулагдсан тэмдэглэлт энэ өдөр хятадын хөдөлмөрч ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, аз жаргал сайн сайхан, бүтээлч хөдөлмөртөө их амжилт олохын ерөөл дэвшүүлж байна. Ц. Гомбо Үнэн сонин 1983 оны 10 дугаар сарын 1, № 235 (15571), 5-p нүүр Улаанбаатар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд БНХАУ-ын байгуулагдсны 34 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас илүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл Бээжин Үнэн сонин 1983 оны 10 дугаар сарын 13, № 245 (15581), 1-p нүүр Элчин сайд ирэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Зюй Цин өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Элчин сайдыг Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны ёслолын хэлтсийн дарга Б. Нацагдорж угтав. Үнэн сонин 1983 оны 11 дүгээр сарын 18, № 276 (15612), 4-p нүүр Хүлээн авч уулзав
1088 БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд М. Дүгэрсүрэн БНХАУ-аас тус улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Зюй Цинийг итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан даваа гаригт хүлээн авч уулзав. Үнэн сонин 1983 оны 11 дүгээр сарын 23, № 280 (15616), 4-p нүүр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ю. Цэдэнбалд итгэмжлэх жуух бичгээ барив Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли Зюй Цин БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбалд өчигдөр итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю. Цэдэнбал БНХАУ-ын элчин сайд Ли Зю Цин нар харилцан үг хэлэв. Элчин сайд хэлэхдээ, манай хоёр улсын засгийн газраас бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх хийгээд энх тайвнаар зэрэгцэн орших гэдэг таван зарчмын үндсэн дээр хамтын чармайлт гаргавал Хятад, Монголын харилцаа хөгжих болно гэдэгт итгэж байгаагаа, энэ харилцааг хөгжүүлж болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд энэ харилцааг хөгжүүлж, хоёр улсын ард түмний найрамдлыг цаашид бэхжүүлэхэд хүч чармайлтаа гаргах болно гэв. Нөхөр Ю. Цэдэнбал хэлсэн үгэндээ: “БНМАУ бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр БНХАУ-тай харилцааг хэвийн болгон хөгжүүлэх чиг шугамыг тууштай баримталсаар ирсэн, баримталж ч байгааг тэмдэглээд, хоёр талаас чармайлт гаргаж БНМАУ, БНХАУ-ын харилцааг сайжруулан хөгжүүлэх нь хөрш зэргэлдээ оршдог тус хоёр орон, ард түмний үндсэн эрх ашигт нийцнэ” гэж тэмдэглэв. Дараа нь нөхөр Ю. Цэдэнбал, элчин сайд Ли Зюй Цинтэй найрсгаар ярилцав. Итгэмжлэх жуух бичгээ барихад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Б. Лхамжав, БНМАУ-ын Гадаад явдлын Яамны сайд М. Дүгэрсүрэн, Гадаад явдлын Яамны хэлтсийн дарга үүрэг гүйцэтгэгч Н. Сарантуяа нар байлцав. Элчин сайд Ли Зюй Цин итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Д. Сүхбаатар, Х. Чойбалсангийн бунханд цэцэг өргөв. Үнэн сонин 1983 оны 11 дүгээр сарын 24, № 281 (15617), 1-p нүүр Уулзалт тэмцээн болов БЭЭЖИН. Арван хоёрдугаар сарын 8. (МОНЦАМЭ) БНХАУ-ын Биеийн тамир, спортын хорооны урилгаар БНХАУ-д очсон чөлөөт бөхийн барилдааны Улаанбаатар хотын шигшээ баг Бээжин, Хөх хотод Хятадын чөлөөт бөхийн багуудтай уулзалт тэмцээн хийв.
1089 Манай бөхчүүд Хөх хотод Өвөр монголын багтай хоёр удаа, Бээжин хотод Хятадын их, дээд сургуулиудын оюутны багтай нэг удаа тэмцээн хийж давуутайгаар хожив. Үнэн сонин 1983 оны 12 дугаар сарын 9, № 294 (15630),4-p нүүр 1984 он. ҮНЭН сонин Жао Зыяны айлчлалын тухайд Нэгдүгээр сарын 10. (МОНЦАМЭ). БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыяны АНУ-д хийж байгаа айлчлалтай холбогдуулан, америкийн хэвлэлд бичихдээ, энэ айлчлалын үеэр аж үйлдвэр, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр талын шинэ хэлэлцээр байгуулах талаар хэлэлцээ хийнэ гэж тэмдэглэж байна. Практик асуудлуудыг шийдвэрлэх талаар хүч чармайлтаа улам нягт зохицуулах зорилгоор тийм хамтын ажиллагааны ерөнхий хүрээг уг хэлэлцээрт заах юм. Өөрийнх нь ямар ямар үйлдвэрт америкийн тусламж шаардагдаж байгааг Хятадын тал АНУ-д танилцуулах төлөвтэй байна. Олон улсын шинэчлэн өөрчлөлт, хөгжлийн банк БНХАУ-д үзүүлэх санхүү, эдийн засгийн <<тусламжаа>> өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан нь АНУ-ын засаг захиргааны илэрхий дэмжлэгтэйгээр хийж байгаа хэрэг юм. Энэ тусламжийг тус орны дотоодод <<эдийн засгийн шинэтгэлийг>> үргэлжлүүлэхэд зориулж байгаа мэтээр, угтаа өрнөдийн үйлдвэрт технологи, тоног төхөөрөмжийг хятад улсын худалдан авах явдлыг нэмэгдүүлэх аятай таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор олгох юм. Олон улсын шинэчлэн өөрчлөлт, хөгжлийн банкны зүгээс үзүүлэх санхүү-эдийн засгийн идэвхтэй дэмжлэг нь БНХАУ-ын гадаад дотоод бодлого дахь өрнөдөд ашигтай чиглэлийг хөхүүлэн дэмжих зорилготой юм гэж үүнтэй холбогдуулан зааж байна. Хятадтай дээр дурдсан салбарт, мөн хэд хэдэн салбарт тухайлбал цөмийн эрчим хүч ашиглах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулахтай холбогдсон маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар тохиролцох нь вашингтоныхны тооцоолж байгаагаар, Америк, хятадын улс төрийн хэлхээ холбоог идэвхжүүлэх боломж олгоно гэж америкийн нийслэлийн улс төрийн бүлгийнхэн үзэж байна. Үнэн сонин. 1984.01.11. №9 (15658) Хятад, Америкийн хэлэлцээ Вашингтон. Нэгдүгээр сарын 12. (МОНЦАМЭ). Энд албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян ерөнхийлөгч Рейган, Төрийн нарийн бичгийн дарга Ж. Шульц нартай уулзаж, хоёр талын харилцаа болон олон улсын байдлын тухай асуудал хэлэлцэв. Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн ярьснаас үзвэл, хэлэлцээн дээр БНХАУд <<эдийн засгийн шинэтгэл>> хийхэд америкийн үйлдвэр, худалдааны бүлгийнхний оролцоог идэвхжүүлэх, хятадын эдийн засагт оруулах америкийн хөрөнгө оруулалтын
1090 хэмжээг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэхүйц хэд хэдэн хэлэлцээр, түүний дотор цөмийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах талаар <<ахиц дэвшил>> гарсан байна. АНУ одоо хятадын худалдааны гурав дахь том түнш болж байна. Хятадад оруулж байгаа америкийн хөрөнгө оруулалт бусад аль ч орныхоос давж байгаа юм гэж Рейган мэдэгджээ. Хятадын ерөнхий сайд Цагаан ордонд болсон зоог дээр үг хэлэхдээ, өөрийнх нь АНУ-д хийж байгаа энэ айлчлал, түүнчлэн Рейганы БНХАУ-д удахгүй хийх айлчлал <<зохих түвшинд хүртэл өргөжиж чадахгүй байгаа хятад-америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэх>> бололцоо олгоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Жао Зыян цааш нь хэлэхдээ сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа <<нэг үе муудаж, нэг үе сайжирч>> ирсэн бөгөөд одоо ч гэсэн тухайлбал Тайваны асуудлаар <<бэрхшээл, саад тотгор учирч байна>> гэжээ. Үүний өмнө гаргасан хамтарсан албан мэдээнд тусгагдсан зарчмуудыг хоёр тал гуйвалтгүй баримтлах нь хятад, америкийн харилцааг цаашид хөгжүүлэх нөхцөл мөн гэж хятадын ерөнхий сайд хэлсэн байна. Хэлэлцээн дээр бусад улс оронтой АНУ, Хятадын харилцах харилцааны асуудал, түүний дотор <<кампучи, солонгосын бүс нутгийн асуудлууд>> хэлэлцсэн нь америкийн мэдээллээс тодорхой байна. Р. Рейган, төрийн нарийн бичгийн дарга Ж. Шульц нар Алс Дорнодод Зөвлөлт Холбоот Улсын явуулж байгаа бодлогыг мушгин гуйвуулахыг оролдож, <<зөвлөлтийн цэргийн давуу байдал>>, <<зөвлөлтийн аюул занал>> гэх мэт улиг болсон үг яриагаа нуршжээ. Хэвлэлийн мэдээнээс үзэхэд, Жао Зыян <<хоёр тал стратегийн төлөвлөгөөгөөр ажиллаж, харилцан үүрэг амлалт авахыг>> уриалсан Рейганы уриалгыг хэрэгсээгүй боловч <<хятад, америкийн харилцаа хоёр талын ердийн харилцаагаар хязгаарлагдахгүй. Энэ харилцаа дэлхий дахины байдалд нөлөөлөгч хүчин зүйл болох ёстой >> гэж БНХАУ үзэж байгааг ярьсан байна. Хэлэлцээний дүнд аж үйлдвэр, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай хоёр хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэж Вашингтонд албан ёсоор зарлажээ. Рейганы засаг захиргаа хоёр орны хооронд хэлэлцэн тохирох явдлыг яаравчлахдаа, америк, хятадын эдийн засаг – улс төрийн хэлхээ холбоог идэвхжүүлж, БНХАУ-ын гадаад, дотоод бодлого дахь өрнөдийнхөнд ашигтай хандлагад түлхэц өгөхийг санаархаж байгааг улс төрийн тоймчид тэмдэглэж байна. Үнэн сонин. 1984.01.13. №11 (15660) Хятадын ерөнхий сайд АНУ-д очсон тухайд БНХАУ-ын Төрийн Зовлөлийн ерөнхий сайд Жао Зыяны АНУ-д хийж байгаа айлчлалыг дэлхийн олон нийт анхааралтай ажиглаж байна. Цагаан ордонд АНУ-ын төрийн департаментийн томоохон албан тушаалын төлөөлөгч энэ айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Жао Зыяны айлчлал нь энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Рейганы Бээжинд хийх айлчлалын өмнөх америк, хятадын хоорондын цуврал санал солилтын <<оргил>> нь боллоо гэж их л сүр бадруулан мэдээлснийг гадаадын хэвлэлд
1091 тэмдэглэж байна. Бээжингийн <<Чайнадейли>> сонин энэ айлчлалын талаар бичихдээ, энэ нь 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойших түүхэнд Хятадын засгийн газрын тэргүүний АНУ-д хийж байгаа анхны айлчлал гэж онцлон тэмдэглэжээ. Америкийн хэвлэлүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын айлчлалыг янз янзаар тайлбарлаж байгаа боловч ихэнхдээ Рейганы Хятадад хийх айлчлал, уг айлчлалаар хэлэлцэх асуудлыг үндсэнд нь урьдчилан тохирч, цөмийн хамтын ажиллагааны тухай асуудалд онцгой анхаарал тавьж байгааг тэмдэглэж байна. Эдгээр мэдээллийг иш үндэс болгож дүгнэлт хийхэд, АНУ, Хятад хоёрыг холбож байгаа нийтлэг эрх ашиг нь цөмийн энерги, цөмийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд оршиж байна. Энэ талаар америк, хятадын гэрээ байгуулж, гарын үсэг зурах бэлтгэл ажлыг Жао Зыяны айлчлал түргэвчилж байна. Тодорхой мэдээ баримтаас үзвэл уг хэлэлцээрт америк, хятадын эрх баригчид энэ удаад биш ирэх дөрөвдүгээр сард Рейганыг Бээжинд очих үеэр гарын үсэг зурах төлөвтэй байна. Энэ ташрамд өгүүлэхэд олон улсын шинэчлэл өөрчлөлт, хөгжлийн банк БНХАУ-д санхүү, эдийн засгийн <<тусламж>> үзүүлэх явдлыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь тэдний урьдчилан зарлаж байгаагаар Хятадын дотоодын эдийн засгийн хямралыг өөд татахад биш, харин ч АНУ болон өрнөдийн орнуудаас цөмийн техник, тоног төхөөрөмж худалдаж авахад нь л зориулагдах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан дэлхий дахины хэвлэлд олон улсын шинэчлэн өөрчлөлт хөгжлийн банкнаас Хятадад санхүү – эдийн засгийн <<тусламж>> үзүүлэх шийдвэр нь БНХАУ-ын гадаад бодлого дахь өрнөдийнхөнд ашигтай талыг хөхүүлэн дэмжихэд чиглэж байгааг анхааруулж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын АНУ-д хийж байгаа айлчлалд америкийн дээд бүлгийнхэн их холбогдол өгч байна. Тэгвэл америкийн улс төрийн бодлоготнууд Жао Зыяны айлчлалд болгоомжтой хандаж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Үнэн сонин. 1984.01.14 №12 (15661) Жао Зыян АНУ-д Вашингтон. Нэгдүгээр сарын 18. (МОНЦАМЭ). БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян АНУ-д айлчилсаар байна. Тэр АНУ-ын Батлан хамгаалах Яамны сайд К. Уайн-бөргөр, бусад удирдагч, конгрессын гишүүдтэй хэлэлцээ хийжээ. Жао Зыяныг америкийн телевизийн Си-Эн-Эн компанийн сурвалжлагчтай ярилцахад түүнд америк, хятадын харилцаа, хятадын дотоод гадаад бодлого, түүнчлэн олон улсын нэлээд асуудалтай холбоотой хэд хэдэн асуулт тавьжээ. Тэдгээр асуултад Жао Зыян хариулахдаа Хятад, АНУ хоёр Кампучи, Афганистан, Вьетнамын талаар адил үзэл бодол баримталж байна гэж хэлэв. Хятад улс тодорхой салбарт, ялангуяа <<гурав дахь ертөнцийн орнуудын талаар АНУ-ын явуулж байгаа бодлогод шүүмжлэлтэй хандаж байна>> гэж Жао Зыян мэдэгдэв.
1092 Энэ бодлого нь <<тэдгээр орны үндэсний эрхийг хүндэтгэхэд орших>> ёстой гэж тэр хэлжээ. Төв Америк, Ойрх Дорнодын талаар АНУ-ын явуулж байгаа бодлогыг Хятад улс хэрхэн үзэж байгааг сонирхсон асуултад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд хариулахдаа: Ойрх Дорнод. Төв Америкийн байдлын талаар бидэнд улс төрийн санал зөрөлдөөн бий гэж тэмдэглэв. Энэ тухай дэлгэрэнгүй ярихын хэрэггүй гэж би үзэж байна. Бид Гренадад цөмрөн орсныг зөвшөөрөхгүй, тиймээс ч тэр арлаас америкийн цэргийг гаргахын төлөө байгаа нь мэдээж. Энэ орны ард түмэн гаднын ямарваа оролцоогүйгээр өөрсдийн асуудлыг бие даан шийдвэрлэхэд хүч чармайлт тавина гэдэгт бид найдаж байна гэж тэр хэлэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд конгрессын удирдагчидтай уулзсан тухайгаа ярихдаа <<коммунист орнуудад>> гаргах экспортыг хориглох тухай асуудлыг нарийвчлан хэлэлцээгүй гэж тэмдэглэв. Гэхдээ гадаад оронд тусламж үзүүлэх тухай америкийн хуулийн ёсоор бол Хятадыг урьдын адил дайсагнагч улс хэмээн үздэг бөгөөд тэгээд ч үүнийг би конгрессод анхааруулсан юм гэж ерөнхий сайд тэмдэглэжээ. Хятадын саяхны мэдэгдэл нь тус улс Зөвлөлт Холбоот Улсыг эсэргүүцэж, АНУ-тай стратегийн талаар түншлэх хүсэлгүй юм байна гэсэн төсөөлөл төрүүлж байна. АНУ ЗСБНХУ-тай харилцахдаа Хятад улс чухам аль талд нь зогсож байна вэ? Гэж олон америк хүн асууж байна гэж түүнд хэлэхэд, Жао Зыян хариулахдаа: Хятад улс олон улсын тодорхой асуудлаар АНУ-тай адил буюу төстэй үзэл бодолтой байдаг. Тэгэхдээ бидэнд бусад асуудлаар санал зөрөлдөөн бий. Ийм нөхцөлд стратегийн бүх талыг хамарсан түншлэл тогтоох боломжгүй. Манай бодлого бол адил зай барих бодлого биш гэж бид нэг бус удаа мэдэгдсэн билээ гэж хэлэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд өөр нэг үгэндээ Тайваний асуудлаар БНХАУ-ын баримталж байгаа байр суурийг тайлбарлаж хэлэхдээ, Хятад улс Тайванийг хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үздэг бөгөөд тус орныг нэгтгэсний дараа Тайванийг хятадын засаг захиргааны тусгай район болгоход бэлэн байна гэж цохон тэмдэглэв. Үнэн сонин. 1984.01.14. №12 (15661) ТАСС-ын тайлбар өгүүлэл Москва. Нэгдүгээр сарын 16. (МОНЦАМЭ). ТАСС-ын улс төрийн тоймчийн бичсэн тайлбар өгүүллийг дор сийрүүлэв. Р. Рейганы засаг захиргаа АНУ-д Жао Зыяны хийж байгаа одоогийн айлчлалыг өөрийн нөлөөний хүрээнд Хятад улсыг улам татан оруулах, зөвлөлтийг илт эсэргүүцсэн зорилгоор америк, хятадын харилцааг илүү тогтвортой үндэс суурьтай болгох, улмаар Азид АНУ-ын байр суурийг бэхжүүлэхэд ашиглах бодолтой байна. БНХАУ-ын зарим удирдагч бээжингийнхэн АНУ-тай <<тогтвортой бат харилцаа>> тогтооход бэлэн байгаа тухай, уг харилцааг тийнхүү хөгжүүлэх <<их нөөц>> байгаа тухай
1093 сүүлийн үед мэдэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Үүний сацуу хятадын тал АНУ, БНХАУ-ын хооронд, ялангуяа Тайванийн асуудлаар ноцтой санал зөрөлдөөн байгааг дарагдуулж байна. Бээжингийнхэн бидэнтэй хийх улс төрийн зөвлөлдөөний шинэ үеийн өмнөхөн өөрийн нь саналын хариу болгон вашингтоныхноос аль болох их зүйл олж авах, Зөвлөлт Холбоот Улсад даралт үзүүлэх зорилгоор зөвлөлтийн эсрэг шинжтэй хэлбийлт хийж байна. Хятадын эрх баригчдыг жанжлах үзэл гаргаж байна гэж шударга үнэнээр зэмлэж байгаа засгийн газартай хятадын эрх баригчид хэлэлцээний ширээнд сууж, тэд олон улсын зарим асуудлаар АНУ-ын бодлогоос тодорхой хэмжээгээр зай барьж байгаа нь шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын болон энхийг эрхэмлэгч улс түмний нүдний өмнө өөрсдийгөө гутаахаас айхдаа ингэж байгаа хэрэг мөн гэдгийг тэмдэглүүштэй. АНУ болон капиталист бусад оронтой эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн харилцаа хөгжүүлэх гэсэн хятадын сонирхлыг америкийн эрх баригч бүлгийнхэн Зөвлөлт Холбоот Улс, социалист хамтын нөхөрлөлийн орнуудад цэрэг, улс төрийн шахалт үзүүлэх стратегидээ бээжингийнхнийг татан оролцуулах зорилгоор ашиглахыг хичээж байна. Рейган, түүний засаг захиргаа Хятадын талаар идэвх гаргаж байгаа нь ч үүгээр тайлбарлагдана. Түүний хамт АНУ Хятадын үндэсний эрх ашигт жанжлагч, империалист үүднээс хандах хандлагаасаа огт татгалзаагүй бөгөөд, жишээлбэл Тайваньтай харилцах харилцаандаа зарчмын өөрчлөлт үл оруулан, тус дэглэмийг хүчтэй зэвсэглэсээр байна. Р. Рейган Хятадын засгийн газрын тэргүүний айлчлалыг өөрийн сонгуулийн өмнөх компанийн ашиг сонирхолд ч ашиглахыг хичээж байгаа нь эргэлзээгүй. Рейганы засаг захиргаа аюултай тоглоомоор наадаж, олон улсын, юуны өмнө Дорнод Ази, Номхон далайн районд түгшүүртэй байдлыг хурцатгах, зөвлөлт, америкийн харилцааг улам ээдрээтэй болгоход <<хятадын хүчин зүйлийг>> ашиглахыг оролдож, байна. Энэ хэрэгт АНУ-ын бодлогод бага түншийн ёсоор хамсан оролцогчийн үүргийг Хятад улсад ногдуулж байна. Вашингтоныхон худалдаа, эдийн засгийн асуудлыг аман дээрээ тэргүүн зэрэгт дэвшүүлэн тавьж байгаа нь вашингтоны жинхэнэ төлөвлөгөөнөөс анхаарал холдуулж, империализмын ашиг сонирхлын төлөө, стратегийн хамтын ажиллагаанд Хятадыг татан оролцуулах үндэс суурь бэлтгэхэд чиглэсэн АНУ-ын засаг захиргааны заль мэх мөн. Вашингтоныхон бээжингийнхэнд сээтэн хаяж, түүнийг ЗСБНХУ, социалист бусад орон, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эсрэг чиглэсэн өөрийн төлөвлөгөөнд татан оролцуулахыг хичээх мөртөө БНХАУ-ын хувьд нэн чухал, жишээлбэл Тайванийн асуудал мэтийн хоёр талын харилцааны асуудлуудыг практик дээр шийдвэрлэхийг сонирхохгүй байгааг Вашингтоноос ирж байгаа мэдээ, америкийн хэвлэлд гарч байгаа мэдээ, эцэст нь, хятадын төлөөлөгчдийн өөрсдийн нь хийж байгаа мэдэгдлүүд гэрчилж байна. АНУ Тайванийн талаар явуулж байгаа бодлогоо хянан үзэхийг хүсэхгүй байна. Үнэн сонин. 1984.01.17. №14 (15663) Жао Зыян Канадад байсан нь
1094 ОТТАВА. Нэгдүгээр сарын 25. (МОНЦАМЭ). БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян Канадад албан ёсны айлчлал хийж дуусав. Тэр АНУ-аар аялаад энд ирсэн юм. Хятадын засгийн газрын тэргүүн Канадын ерөнхий сайд П. Трюдотой хэлэлцээ хийж, сайд нартай уулзан, Канадад парламентад үг хэлжээ. Канад, хятадын хэлэлцээгээр хоёр талын харилцааны асуудал, юуны өмнө эдийн засаг, олон улсын асуудал хэлэлцсэн байна. Хиймэл дагуул ажиглах нийтдээ 20 сая долларын өртөгтэй газрын станцуудыг Хятадад нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын даатгалын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ нь Канадын <<Файнэншл пост>> сонинд бичсэнээр бол Канадын хөрөнгө оруулагчид хятадын тунхагласан <<нээлттэй хаалганы>> бодлогод итгэх итгэлийг улам бэхжүүлэх ажээ. Канадын пүүсүүд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, технологи нийлүүлэх замаар хятдын зах зээлд идэвхтэй нэвтрэн орох ихээхэн боломж нэн айлчлалын үед гарна гэж Канад улс үзэж байсныг эндхийн албан ёсны хүмүүс нуухгүй байна. Үнэн сонин. 1984.01.26. №22 (15671) Айлчлалаас хийх дүгнэлт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян АНУ, Канадад очиж, Хойд Америкийн эрх баригчидтай хэлэлцээ хийгээд буцсаны дараа дэлхийн улс төрийн ажиглагчид зохих дүгнэлт хийж байна. АНУ Хятадын эрх ашигт хандах их гүрний дээрэнгүй хандлагаасаа огтхон ч татгалзах бодолгүй байгааг ялангуяа АНУ-ын ерөнхийлөгч Рейган болон Цагаан ордны дээгүүр албан тушаалтантай Жао Зыяны хийсэн хэлэлцээ харуулж байна гэсэн дүгнэлт хийж болох юм. АНУ-ын нэг том хэргэмтэн Тайванийн талаарх зөрчил нь АНУ, БНХАУын харилцаанд <<саад болохгүй>> гэж бээжингийнхнийг тайвшруулжээ. Тайванийн асуудал яагаад америк-хятадын харилцааг хөндөхгүй байх вэ? Хэрэг дээрээ америкийн империалистууд хятадын ард түмний үндэсний эрх ашиг, БНХАУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгарийн бүрэн бүтэн байдлын зарчмыг үл тоомсорлон <<Хоёр Хятадын>> бодлогоо үргэлжлүүлэн, гоминданы дэглэмийг зэвсэглэн Тайванийг америкийн түвшиц газар хэвээр байлгахаар байх санаархал агуулж байна. Вашингтоны засаг захиргааны зарим төлөөлөгч, мөн америкийн хэд хэдэн улс төрийн бодлоготон, үзэл сурталчдын мэдэгдлээс үзэхэд, хэд Хятадын эдийн засгийг хөгжүүлэх үйл явцад америкийн монополиудыг идэвхитэй татан оролцуулахдаа, түүнийг дээд зэргийн ашиг олох, капиталист бусад орны өрсөлдөгчдөө шахан зайлуулах төдийгүй, хятадын эдийн засгийг дэлхийн капиталист аж ахуйд дээд зэргээр хүлэх, хятадын удирдлагын гадаад дотоод бодлогын өрнөдөд ашигтай чиглэлийг хөхүүлэн дэмжих, хятадын олон нийтэд өрнөдийн <<эд баялагийн систем>> гэгчийн нөлөөг хүчтэй болгоход ашиглана гэж тооцоолж байгаа нь илэрхий байна. Мөн түүнчлэн хятадтай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг хамгаалах арга зам эрж сүвэгчлэх, хятадын зах зээлд
1095 АНУ-ын эрх дархтай байр суурийг хангахыг хятадын асуудал эрхэлдэг америкийн мэргэжилтнүүд улс төрийн тоймчид уриалж байна. Ингэхдээ Вашингтоныхон зөвлөлт, хятадын харилцаа мэдэгдэхүйц сайжирвал АНУ, БНХАУ-ын шинэчлэлтэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаа явдалд муугаар нөлөөлнө гэсэн ойлголт шууд өгч байна. Өөрөөр хэлбэл, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, эдийн засгийн хамтын ажиллагаа, америкийн капиталын үйл ажиллагааны аятай таатай нахцөл бий болгох нэрээр хятадын гадаад бодлого нөлөөлөх гэсэн улс төрийн хандлага илэрхий байна. Хятад-америкийн харилцааны хөгжилд олон улсын амьдралын бусад чухал бодит байдлаас салангид хандаж болохгүй. Үнэн сонин. 1984.02.04. №30 (15679) Хун Сен үг хэлэв ПНОМПЕНЬ. Хоёрдугаар сарын 7. (МОНЦАМЭ). Энэтхэг-хятадын хойгийн улсууд, АСЕАН-ы орнуудын хоорондын эрх тэгш байх, бие биеэ хүндэтгэх, хөндлөнгөөс үл оролцох явдлыг үндэс болгосон яриа хэлцээ л Зүүн өмнөд Азийн түгшүүртэй байдлыг арилгаж чадна гэж БНХАУ-ын Гадаад явдлын Яамны сайд Хун Сен мэдэгдэв. Хун Сен сэтгүүлчидтэй ярилцахдаа, саяхан Вьентьянд болсон Вьетнам, Лаос, Кампучийн Гадаад явдлын Яамны сайд нарын бага хурал энэ бүс нутгийн бүх улс түмний эрх ашгийн үүднээс яриа хэлцээ хийж болох хэд хэдэн хувилбарыг зааж өглөө. Одоо гол нь ийм яриа хэлцээ хийх чиг хандлагыг хөгжүүлэх, дэлхийн энэ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах. Зүүн өмнөд Азийн бүх орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь чухал байна гэж тэмдэглэв. Вьентьяны бага хурал Кампучи Ард Улсад тогтвортой байдал дээшилснийг тэмдэглэсэн юм гэж сайд дурдаад, БНКАУ-ын аюулгүй, тогтвортой байдал улам бэхжиж байгаа нь энэ онд Кампучиас вьетнамын сайн дурын цэргийн ээлжит хэсгийг гаргах бололцоо олгож байна гэж Хун Сен нэмж хэлэв. Үүний сацуу Хун Сен хэлэхдээ, Вашингтон, Бээжин хоёр Энэтхэг-хятадын хойг, АСЕАН-ы орнуудын эрх тэгш яриа хэлэлцээг эсэргүүцэн, АСЕАН-ы орнуудыг Вьетнам, Лаос, Кампучийн эсрэг сөргүүлэн тавих гэж оролдож байна. Тэд <<кампучийн асуудал>> гэгчийг ахин дахин сөхөн тавьж байна. Түүний зэрэгцээ тэд полпотчуудын үлдэгдэл, кхмерийн бусад харгис хүчинд хойшид ч дэмжлэг үзүүлэх, шинэ Кампучи улсыг сэргээн мандуулах үйл явцад саад учруулах гэж горилж байна. Кхмерийн харгис бүлгүүдэд нутгаа найр тавин өгч байгаа Таиланд ч иймэрхүү бодлого явуулж байна гэж Хун Сен цохон тэмдэглэв. Бид бий болсон байдлаас гарах араг зам бол гагцхүү яриа хэлцээ, манай бүс нутгийн бүх улс түмний эрх ашигт нийцсэн эрх тэгш хэлэлцээ хийх явдал мөн хэмээн үзэж байна гэж Кампучийн сайд цохон тэмдэглэв. Үнэн сонин. 1984.02.08. №33 (15682)
1096 Найрамдлын нийгэмлэгт Монгол, хятадын найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн хурал болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Монгол, хятадын найрамдлын нийгэмлэгийн даргаар Ус, цаг уурын албыг удирдах ерөнхий газрын дарга Б. Мягмаржавыг сонгов. Үнэн сонин. 1984.02.10. №35 (15684) БЭЭЖИН АНУ-ын Жоржтауны их сургуулийн олон улсын стратегийн шинжилгээний төвийн ахлах зөвлөх З. Бжезинский БНХАУ-д ирснийг Синьхуа агентлаг уламжиллаа. З. Бжезинский ХКН-ын зөвлөхүүдийн төв комиссын дарга Дэн Слопинтой уулзав гэж тус агентлаг мэдээлэв. Үнэн сонин.1984.02.24. №47 (15696) Засгийн газрынхаа мэдэгдлийг дэмжиж байна Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд хэвийн харилцаа сэргээн тогтоох нь тус хоёр орны ард түмний эрх ашигт нийцэх төдийгүй, Ази болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм. Тэгээд ч зөвлөлт, хятадын тусгай төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтыг тус хоёр орны харилцааг хэвийн болгоход тус дөхөм болох ёстой гэж монголын ард түмэн үздэг. Тийм ч учраас энэ зөвлөлдөх уулзалтын ээлжит шат гуравдугаар сарын 12-т эхлэх гэж байгааг манай ард түмэн дэмжиж байна. Харин уг зөвлөлдөх уулзалтын явцад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас зөвлөлт, хятадын харилцааг хэвийн болгохтой холбогдуулж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотоод хэрэгт шууд хамаарах бөгөөд манай улсын бүрэн эрхийг хөндсөн асуудлыг, тухайлбал манай улсад түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах явдлыг урьдчилсан нөхцөл болгон тавьж байгаа нь огт зохисгүй юм. Учир нь, БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр, найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай монгол, зөвлөлтийн Гэрээний дагуу манай улсад түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргүүдийн ангиудыг гаргах тухай асуудлыг гагцхүү ЗСБНХУ, БНМАУ-ын засгийн газар л хэлэлцэж шийдэх ёстой. Тэгэхлээр энэ нь зөвлөлт, хятадын зөвлөлдөх уулзалтын хэлэлцэх асуудал биш гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Бас зөвлөлт, хятадын харилцааг хэвийн болгоход манай оронд түр байрлаж байгаа тэдгээр цэрэг ямар ч саад тотгор учруулаагүй бөгөөд зөвлөлтийн цэргийн ангиуд Монголд байрлаж байгаагаас хятадын аюулгүй байдалд занал учирч байгаа мэтээр мэтгэх нь ямар ч иш үндэсгүй зүйл юм. БНМАУ, БНХАУ-тай тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, хүч үл хэрэглэх, нэг нэгнийхээ дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг сэргээх тууштай, зарчимт байр
1097 суурь баримталж байгааг дахин илэрхийлж, зөвлөлтийн цэргийг гаргах тухай асуудал нь зөвлөлт, монголын харилцаатай холбоотой зүйл гэдгийг анхааруулан, БНМАУ-ын засгийн газрын саяхан хийсэн мэдэгдлийг манай орны сэхээтнүүд ард түмнийхээ нэг адил бүрэн дүүрэн дэмжиж байна. Энх тайвныг хамгаалах Монголын хорооны орлогч дарга, БНМАУ-ын хүний гавьяат эмч, профессор Ч. Долгор Үнэн сонин.1984.03.07. №57 (15706) Зарчимт чиг шугам ЗХУКН-ын, Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга К. У. Черненко саяхан мэдэгдэхдээ: <<Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаа хэвийн болбол олон улсын амьдралд социализмын ролийг дээшлүүлэхэд тус дөхөм болох нь мэдээж. Бид уг харилцааг ингэж хэвийн болгохын төлөө тууштай тэмцэж байна>> гэсэн билээ. ЗХУ, БНХАУ-ын харилцааг хэвийн болгох талаар зөвлөлтийн удирдагчийн баримталж байгаа энэ зарчимт чиг шугамыг монголын ард түмэн дэмжиж, уг харилцааг сайжраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. БНМАУ нь ЗСБНХУ, БНХАУ-тай шууд хил залгадаг хөрш зэргэлдээ орны хувьд зөвлөлт, хятадын хоорондын харилцаа хэвийн болох явдлыг бусдаас илүү сонирхдог нь ойлгомжтой. Ийм ч учраас тус хоёр орны харилцааг сайжруулах үйлсэд гарч байгаа зарим нааштай алхамд баяртай байдаг юм. Зөвлөлт, хятадын харилцаа хэвийн болж сайжрах нь зөвлөлт, хятадын ард түмний хувьд их ач холбогдолтойгоор барахгүй, Ази болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын үйлсэд тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй. Гэтэл зөвлөлт, хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалт дээр тус хоёр орны харилцааг хэвийн болгохтой холбогдуулан урьдчилсан болзлыг хятадын тал гаргаж тавьж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хятадын талын тавьж байгаа урьдчилсан болзлын дотор БНМАУ-ын дотоод хэрэгт шууд хамаатай, тус улсын бүрэн эрхийг хөндсөн асуудал орж байгаа нь тун харамсалтай байна гэж ажилчин би үзэж байна. ЗХУ Хятад улстай харилцаагаа хэвийн болгохын тулд гурав дахь улс орны эрх ашгийг хохироох алхам хийхгүй гэдэг нь бидэнд ойлгомжтой байна. БНХАУ тус хоёр орны хооронд хийж байгаа улс төрийн зөвлөлдөх уулзалт дээр БНМАУ-ын нутаг дэвсгэрт түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах гэсэн шаардлага тавьж байна. БНМАУ-д зөвлөлтийн цэргийн ангиудыг байрлуулж байгаа нь гагцхүү манай улсын хэрэг бөгөөд зөвхөн монгол, зөвлөлтийн харилцаанд хамаарагдах асуудал гэдэг нь ойлгомжтой зүйл юм. Ийм учраас энэ талаар БНМАУ-ын засгийн газраас энэ гуравдугаар сарын эхээр гаргасан мэдэгдэлд <<Зөвлөлтийн цэргийн ангиуд гагцхүү БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр, найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай монгол, зөвлөлтийн Гэрээний дагуу БНМАУ-ын нутагт байрлаж байгааг манай улсын засгийн газар үүний урьд нэг бус удаа мэдэгдэж байсан билээ>> гэсэн өөрийн улсын засгийн газрын зарчимт чиг шугамыг ажилчин бид дүүрэн дэмжиж байна. Улаанбаатар хотын оёдлын төв үйлдвэрийн оёдолчин,
1098 БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат Л. Дашням Үнэн сонин.1984.03.08. №58 (15707) Бээжингийнхэн хэний эсрэг тэмцэж байна вэ? АНУ болон өрнөдийн талд БНХАУ-ыг татах гэсэн вашингтоныхны стратеги америк, хятадын сүүлийн жилүүдийн харилцааны байдлыг ажихад тодорхой харагдаж байгаа юм. ЗХУ болон Азийн социалист орнуудын эсрэг тэмцэхдээ америкийн империалистууд Хятадыг нэг ёсны зэвсэг болгон ашиглах зорилготой билээ. Зөвхөн ингэхийг гол болзол болгон тавьсны үндсэн дээр ч АНУ БНХАУ-тай эдийн засаг шинжлэх ухаан-техник, батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байна. Вашингтон, Бээжин хоёрын түншлэл нь зөвлөлтийн эсрэг, социализмын эсрэг, бүх нийтийн энх тайвны эсрэг шинж чанартай байгаа нь бүр ч аюултай юм. Хятадын эрх баригчид зөвлөлтийн эсрэг чиглэсэн гадаад бодлогоо удаан хугацааны стратеги шинж чанартай гэдгээ өөрсдөө ч хүлээж байгаа шү дээ. Бээжингийнхэн <<хоёр их гүрний (ЗСБНХУ, АНУ-ын) эсрэг тэмцэх>> тухай ярьдаг. Дэлхийн олон оронд зэвсэгт түрэмгийлэл хийж байгаа АНУ-ыг энх тайвны төлөө тэмцлийг манлайлж байгаа ЗХУ-тай адилтган үзэх ямар ч үндэс байхгүй! Ингэж ЗХУ-ыг АНУ-тай ижилхэн байранд тавьж байгаагаараа тэд зөвлөлтийн эсрэг чиг бодлогоо л тодотгож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, тэмцлийн гол цохилтыг ЗХУ-д хандуулж байгаагаа л нотолж байна. Үүнийг бодит баримт дээр аваад үзье л дээ. Жишээлбэл. Бээжин орчин үеийн хамгийн тулгамдсан гол асуудал дайн, энхийн асуудалд хэрхэн хандаж байна вэ? ЗХУ, социалист бусад орон, энх тайвны талынхны олон жилийн тэвчээртэй хүч чармайлтын үр дүнд дэлхий дахинд цэрэг стратегийн тэнцвэртэй байдал бий болсон билээ. Гэтэл энэ тэнцвэрийг өөртөө давуу байдал олж авах зорилгоор эвдэх гэж АНУ зэвсэглэлийн хойноос улайран хөөцөлдөж, Өрнөд Европт дунд тусгалын цөмийн зэвсэг байрлуулаад байна. Гэтэл үүнийг бээжингийнхэн <<АНУ өөрийгөө хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэн зэвсэглэлээ нэмэгдүүлэх ёстой>> гэж дэвэргэн хөөргөж байна. АНУ далай тэнгис, хуурай газар, сансарт хүртэл зэвсэглэлээр улайран хөөцөлдөж, социализм, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эсрэг <<загалмайтны аян дайн>> зарласнаас болж дэлхий дахины байдал эрс хурцадлаа. Гэтэл бээжингийнхэн АНУ болон түүний холбоотнуудын хийж байгаа цэрэг стратегийн эдгээр тодорхой алхмын талаар таг дуугүй байгаа мөртлөө ЗСБНХУ-ыг <<байдлыг хурцатгалаа>> гэж зэмлэж байна. Бас энд хятадын эрх баригчдын гадаад харилцааны тодорхой үйл ажиллагааг иш баримт болгон үзэхэд ч илүүдэхгүй биз. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Жао Зыян АНУ-д айлчиллаа. Тэр цагаан ордонд Рейгантай хэлэлцээ хийлээ. Үүнийг гадаадын хэвлэлд <<Бээжин, Вашингтон хоёр дахин ойртон ирж байна>> гэж бичиж байв. Хятадын ерөнхий сайдын айлчлалын хариуд Рейган Хятадад энэ оны дөрөвдүгээр сард айлчлах гэж байна. Ингэх нь Ази болон ЗХУ-ын эсрэг чиглэсэн дайнч түрэмгий стратегиа хэрэгжүүлэхэд нь Рейганд зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Тийм ч учраас Вашингтон Жао Зыяны
1099 айлчлалыг Рейганы Япон, Өмнөд Солонгосоор явж эхлэхийг нь тавьсан нэгдмэл төлөвлөгөө хэрэгжүүлэхэд ашиг тусаа өгөх зүйл гэж үзжээ. Дээр өгүүлсэн <<хоёр хэт их гүрний эсрэг тэмцэнэ>> гэдэг үнэн хэрэгтээ ганцхан ЗХУ-ын эсрэг болох нь Жао Зыяны айлчлалаар нотлогдож байгаа тухай гадаадын хэвлэлд бичиж байлаа. Жао Зыяныг айлчлах үед Тайванийн асуудал хөндөгдсөн юм. Гэхдээ энэ нь, гавиатай юм огт болоогүй. Өөрөөр хэлбэл, Тайванийн талаар Рейган өөрийн байр суурь дээр зогссоор байгаад өнгөрөөсөн юм. Хятадын цэргийн төлөөлөгчид АНУ-аас зэвсэг худалдан авах яриа, хэлэлцээ хийгээд саяхан буцлаа. Энэ нь Жао Зыяны айлчлалын шууд үр дагавар мөн, <<АНУ ингэж түүхэндээ анх удаа коммунист засагтай Бээжинд зэвсэг худалдах тухай хэлэлцээр хийх гэж байна>> гэж америкийн хэвлэлд хүртэл бичиж байна. Уг хэлэлцээр энэ оны сүүлчээр болох шинжтэй байна. Америкийн Батлан хамгаалах Яам болон төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаас үзвэл, хятадууд юуны түрүүнд танк эсэргүүцэх, агаарын довтолгооноос хамгаалах системийг сонирхож байна. Энэ асуудлаар хятадын Батлан хамгаалах Яамны сайд ч АНУ-д очих юм байна. БНХАУ-ын дарга Ли Сяньнянь Пакистан, Иордан, Турк, Балбад хийх аяллаа эхлээд байна. Тэр айлчлалынхаа зорилгыг эдгээр оронтой найрамдал, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бас Зия-Уль-Хантай афганий асуудлаар саналаа солилцох юм гэж мэдэгджээ. Гадаадын хэвлэлд түүний айлчлалыг хөгжиж байгаа орнуудыг удирдах гэсэн урьдынхаа оролдлогыг Хятад орхиогүй байгааг харуулж байна гэж бичиж байна. Хятад улсын дарга Исламабадад зоог дээр албан ёсоор үг хэлэхдээ, Афганистан, Кампучи улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцжээ. Ли Сяньнянийн энэ айлчлал бол БНХАУын дарга болсны нь дараах түүний анхны айлчлал юм. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа сайжраасай гэж манай ард түмэн боддог. Зөвхөн манай ард түмэн төдийгүй зөвлөлт, хятадын ард түмэн бас ингэж бодож байгаа нь мэдээж билээ. ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Константин Черненко ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн сонгуулийн өмнө сонгогчидтой уулзах уулзалтын хурал дээр хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцаа хэвийн болбол олон улсын амьдралд социализмын ролийг дээшлүүлэхэд тус дөхөм болно гэдгийг цохон тэмдэглэсэн. Нөхөр Константин Черненко <<Бид уг харилцааг ингэж хэвийн болгохын төлөө тууштай тэмцэж байна. Гэтэл зарчмын нэлээд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй хэвээр байгааг улс төрийн зөвлөлдөөн харууллаа. Тухайлбал, бид гурав дахь улс орныг хохироох замаар хэлэлцэн тохирохыг зөвшөөрөхгүй>> гэжээ. Энд манай БНМАУ-тай холбоотой асуудал орж байгаа юм. БНХАУ Зөвлөлт, Хятадын харилцааг хэвийн болгохтой холбогдуулж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотоод хэрэгт шууд хамаарах бөгөөд манай улсын бүрэн эрхт байдлыг хөндсөн тухайлбал, манай улсад түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах явдлыг урьдчилсан нөхцөл болгон тавьж байна. БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр найрамдал, хамтын ажиллагааны болон харилцан туслах тухай монгол, зөвлөлтийн Гэрээний дагуу манай улсад түр байрлаж байгаа зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргах тухай асуудлыг гагцхүү ЗСБНХУ, БНМАУ-ын