1400 *Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл худалдааны «Жавхлант шарга» компани БНХАУ-ын Хөх хотоос хоногт 600 кг пүнтүүз үйлдвэрлэх хүчин чадалтай жижиг үйлдвэр оруулж ирж угсран ашиглалтад оруулав. Эднийхэн бүтээгдэхүүнээ кг-ыг нь 450 төгрөгөөр худалдаж эхэллээ. 1995 оны есдүгээр сарын 7. Пүрэв. №176 (1135) Товч мэдээ *Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохиож буй «Монгол туургатны уламжлалт анагаах ухаан» сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхлэв. Тус хуралд Монгол, Энэтхэг, БНХАУ-ын Түвд, ӨМӨЗО, Казахстан, ОХУ-ын Буриадын уламжлалт эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна. 1995 оны есдүгээр сарын 7. Пүрэв. №176 (1135) Өвөрмонголын цагдаагийнхан ирлээ БНХАУ-ын эрээн хотод дөрвөн монгол иргэний амь нгасыг хохироосон тухай АЭ урьд нь мэдээлсэн. Энэ хэргийг манай Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгахаар Эрээн хотын цагдаагийн газрын дарга Ван Си Лэ ахалагчтай Өвөрмонголын цагдаагийн таван ажилтан өчигдөр ирлээ. Тэд Улаанбаатарт 3-4 хоног ажиллах аж. 1995 оны есдүгээр сарын 8. Баасан. №177 (1136) Товч мэдээ *Дорнод аймгийн «Дорнод хүнс» ХК БНХАУ-ын Хар мөрөн мужийн Анда хотоос хуурай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирж саяхан ашиглалтад орууллаа. Одоогоор дөрвөн тонн хуурай сүү үйлдвэрлээд байгаа бөгөөд сүү ховордсон үед хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлэх аж. 1995 оны есдүгээр сарын 9. Бямба. №178 (1137) Товч мэдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинлун компанийнхан Монголтой хамтарсан зам гүүрийн компани байгуулж Арханган аймгийн Өлзийт сумын нутагт Орхон гол дээр төмөр бетон гүүр барихаар санамж бичигт гарын үсэг зуржээ. 1995 оны есдүгээр сарын 12. Мягмар. №179 (1138) Замын-Үүд, Эрээний чөлөөт бүстэй болно
1401 Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн худалдааны чөлөөт бүс байгуулах Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын ахслын хэсгийн хэлэлцээ БНХАУ-ын Эрээн хотод боллоо. Энэ хэлэлцээнд монголын талаас оролцсон Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Дорноговь аймгийн Засаг дарга Л.Одончимэдтэй манай сурвалжлагч уулзаж ярилцсан байна. -Худалдааны чөлөөт бүс байгуулах талаар ямар тохиролцоонд хүрэв? -Хоёр улс өөр өөрсдийн хилийн хамгийн дөт газар тодорхой цэгт жижиглэнгийн болон бөөний худал- даа хийх худалдааны чөлөөт бүс байгуулах юм. Энд зөвхөн худалдаа хийх биш хоёр улсын мөнгөн тэмдэгт болоод валют солих цэг, банк барих, бараа солилцох, мөн татвар давхар- дуулан оногдуулахгүй байх, чөлөөт бүсэд орж байгаа хүн бүр хоёр талын тохиролцсон гэрч тэмдэгтэй байх, ийм тэмдэгтэй хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг тухайн бүс оршиж байгаа тал хариуцах, зарим тохиолдолд татвараас чөлөөлөх буюу хөнгөлөх тухай ярилцсан юм. -Мэдээж үүнийг шийдвэрлэхэд дэд бүтцийн болоод бусад дагалдах асуудал гарч ирэх байх даа. -Замын-Үүдийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох үүднээс хятадын тал манай хил хүртэл 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугам өөрийн хөрөнгөөр татах, манайх хилээс хэрэглэгчдэд хүргэх дэд өртөө бүхий шугам барихаар тохиролцсон. Чөлөөт бүс болон олон улсын худалдаа, жуулчлал, соёл үйлчилгээний төв барихад гуравдагч орны пүүс, компаниудыг оролцуулах боломжтой гэж үзлээ.Боомтоор нэвтрэх автобусны тоог хоёр талдаа нэмэгдүүлэхээр тохиролцсон. -Худалдааны чөлөөт бүс бай- гуулж ажилд оруулах цаад талын хугацааны талаар Та юу хэлэх вэ? -Юуны өмнө хэлэлцээ хийсэн протоколыг хоёр тал тус тусын Засгийн газарт танилцуулах юм. Ер нь энэ ажил гурван шаттай хэрэгжинэ. Эхний шатанд хоёр тал одоо арилжаа наймаа, жуулчлал хийхэд учирч байгаа элдэв татвар хураамж зэрэг бэрхшээлүүдийг багасгана. Дараагийн шатанд чөлөөт бүс байгуулах нөхцөлийг хууль зүй. Болоод материаллаг баазын хувьд бүрдүүлэх учиртай. Үүний дараа хоёр улсын Засгийн газар зохих шийдвэр гаргана. ,Г урав дахь шатанд нь манай хоёроос бусад орны хөрөнгө оруулагчид, наймаачдын сонирхол татахуйц үйлчилгээ, материаллаг бааз байгуулна. Бид өнөөдөр үндсэндээ хоёр дахь шатны ажилдаа явж байна. -Яг ямар ажлыг хийж амжуулав? -Эрээн хот, Замын-Үүд хоёрын хамтарсан зочид буудлыг манай талд , барих боллоо. Манайхаас очиж байгаа зорчигчйд, наймаачид, жуулч- дад үйлчилдэг хил, гааль, цагдаа, мал эмнэлэг, хүн эмнэлэг зэрэг хятадын талын байгууллагын удирдлагуудтай уулзаж аль болох чирэгдэлгүй үйлчлэх, элдэв татварыг багасгах, эрүүл мэнд аюулгүй байдлыг хариуцах зэрэг асуудлаар санал тавьсныг тэдний тал хүлээж авсан. Цаашид Замын-Үүдэд ахуйн болон хүнсний үйлчилгээ, үйлдвэрлэлийн цэгүүд барих, манай талаас зээрийн мах нийлүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрлээ.
1402 Ярилцсан Х.Өлзийбаяр 1995 оны есдүгээр сарын 13. Лхагва. №180 (1139) Товч мэдээ *Монгол Улс, БНХАУ-ын ус цаг уурын албанаас зохион байгуулж буй «Төв Азийн гандуу хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт» сэдэвт хоёрдугаар симпозиум эхлэв. Бүс нутгийн уур амьсгалын эрт, эдүгээгийн өөрчлөлт, цаашдын төлөв, хүний үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлөх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хоёр орны эрдэмтэд санал бодлоо солилцож байна. 1995 оны есдүгээр сарын 15. Баасан. №182 (1141) Товч мэдээ - Монголын далай сонирхогчдын нийгэмлэгийн тэргүүн П. Болд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хот, Тягьжин хотод хамтран ажиллах уулзалт хийхээр явлаа. Төлөөлөгчдйин зардлыг “Дэвшил” компани ивээн тэтгэсэн байна. 1995 оны есдүгээр сарын 21. Пүрэв. №186 (1145) Товч мэдээ - БНХАУ-ын Элчин сайдын яам, соёл үйлчйлгээний «Чандмань» төвтэй хамтарч Хятадын урлагийн их, дээд сургуулийн багш, оюутнуудын урлан бүтээсэн ваар шаазангийн үзэсгэлэнг дээрх төвд нээлээ. 1995 оны есдүгээр сарын 29. Баасан. №192 (1151) Товч мэдээ * Б Н X А У- ын ӨМӨЗО-ны Утай гүмбэний чиглэлд монголын 13 сэтгүүлч тойрон аяллаар яваад ирлээ. З.Далхжав, Ж.Лхагва, С.Далантай, Н.Энхчимэг, Н.Хөгжилмаа нарын зэрэг хот, хөдөөгийн сэтгүүлч оролцсон энэ аялал нь Монголын сэтгүүлчдийн холбооноос зохиож буй гурав дахь тойрон аялал аж. 1995 оны есдүгээр сарын 29. Баасан. №192 (1151) Товч мэдээ *БНХАУ-ын соёлын өдрүүд Дархан-Уул аймагт зохиогдов. Энэ үеэр «Өнөөгийн Хятад орон гэрэл зургийн үзэсгэлэн гарч БНХАУ-ин уран сайхны болон баримтат киноны өдрүүд зохиогдлоо. Шанхай хотын хүүхдийн урлагийн чуулга хорин хүний бүрэлдэхүүнтэй ирж Дархан суманд тоглөсныг хөдөлмөрчид өргөн сонирхов. Энэ арга хэмжээг Дархан-Уул
1403 аймгийн соёл урлагийн хүрээлэн, ЭТНБ-ын аймгийн зөвлөл, БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулжээ. 1995 оны аравдугаар сарын 11. Лхагва. №200 (1159) Айлчлал өндөрлөв Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди манай оронд айлчилж байгаа БНХАУын Шиньжаан Уйгарын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Амудун. Нияз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид өнгөрсөн онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Шиньжаан Уйгарын өөртөө засах оронд зочлох үеэр ярьж тохиролцсон зүйлүүд хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа УИХ-ын дарга тэмдэглээд хоёр орны харилцаа холбоог өргөжүүлэх боломж, арга замын талаар дурдаж ярив Цаашдаа Монгол Улс, БНХАУ-ын парламентуудын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ Шиньжаан Уйгарын өөртөө засах орон, хил залгаа Манай аймгуудын төр, засгийн болон иргэдийн төлөөлөгчдийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжихээ тэрбээр илэрхийллээ Хүлээн авч уулзахад УИХ-ын Байнгын хорооны дарга Б.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Ч.Дашдэмбэрэл, УИХ-ын гишүүн Ж.Норовсамбуу, БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зяи, албаны бусад хүн байв.Төлөөлөгчдийг Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, Хилийн цэргийг удирдах газрын дарга хошууч генерал П.Сүндэв нар даваа гаригт тус . тус хүлээн авч уулзав. Шиньжаан Уйгарын өөртөө засах орны парламентЫн төлөөлөгчдийн айлчлал өчигдөр өндөрлөв. 1995 оны аравдугаар сарын 18. Лхагва. №205 (1164) Товч мэдээ *БНХАУ-ын ӨМӨЗО- ны дэд тэргүүн Бао Вэньфа тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт зочилж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцов. 1995 оны аравдугаар сарын 20. Баасан. №207 (1166) Бээжинд түр буудаллав Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын 50 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор энэ сарын 18-ны өдөр Бээжин хотоор дайран өнгөрөх үед Хятадын ГЯЯ-ны
1404 орлогч сайд Тан Зясюань Монгол Улсаас БНХАУ-д сүүгаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан болон албаны бусад хүн Бээжингийн нисэх онгоцны буудалд угтав Ерөнхийлөгчийг хүндэтгэн БНХАУ-ын ГЯЯ-НЫ орлогч сайд Тан Зясюань зоог барив. Зоогийн үеэр П.Очирбат, Тан Зясюань нар хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцав. Тан Зюсюань БНХАҮ-ын дарга Зянь Зэминь, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГЯЯ-ны сайд Цянь Цичэнь нарын мэндчилгээг Ерөнхийлөгч П.Очирбатад уламжлав. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдрөө Бээжингээс Нью-Йорк руу мордлоо. 1995 оны аравдугаар сарын 20. Баасан. №207 (1166) Гуравдугаар цахилгаан станц таван км брезентээр дээвэр хийв Өнгөрсөн хавар Гуравдугаар цахилгаан станцын дээвэр нураад уначихсаныг БНХАУ-ын барилгачид саяхнаас засварлаж эхлэв.Тэд энэ ажлыг арванхоёрдугаар сарын дундуур дуусгах юм. Ойрын хэд хоногоос тус станцын зуухны хэм- жүүрийн датчик нь хөлдчих гээд сандаргаж байгаа гэнэ. Энд тэндгүй задгай гал түлж бүлээсгэж, таван километр брезентээр дээвэр хийжээ. Гурав, дөрөвдүгээр хорооллоос Амгалан хүртэлх нутаг дэвсгэрт буй айл өрх, албан байгуулла- гуудыг халаалт, дулаанаар хангадаг энэ станцын аюулгүйн техникийн инженер Н.Гаваагийн яриагаар бол зуухны нэг, хоёр, трубины хоёрдугаар гэх мэт хэд хэдэн цех онцгой байдалд байгаа гэнэ. -Шөнөдөө зургаан хүн байнга жижүүрлэн гал түлж хонож байна. Ер нь хэцүү байгаа. Нийт 850 мянга орчим ам.доллараар энэ засварыг хийлгэж байгаа гэсэн. Барилгачид маань өндөр байшингийн оройд ажиллаж байгаа болохоор засварын ажил ахиц муу байна гэж Н.Гаваа ярив. Н.Билгээ 1995 оны аравдугаар сарын 24. Мягмар. №209 (1168) Монголын хоёр боксчин алтан медаль хүртлээ Бээжин хотод энэ сарын 15-22-нд болсон боксын олон улсын тэмцээнд манай таван тамирчин оролцохоор явсан тухай «АЭ» өмнө нь мэдээлсэн билээ. Нийт арав гаруй орны тамирчид оролцсон тус тэмцээнд манай Ц.Даваацэрэн (54 кг), Д.Зул (81 кг) нар алтан медаль хүртжээ. Тамирчдыг Г.Ориг захиралтай «Жолоо» компани ивээн тэтгэсэн байна. Тамирчид өнөөдөр ирнэ. Н.Саранчимэг 1995 оны аравдугаар сарын 26. Пүрэв. №211 (1170) Эх орондоо буцаж ирлээ
1405 Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д хийсэн айлчлалаа дуусгаад даваа гаригт эх орондоо буцаж ирлээ. Ерөнхийлөгч П.Очирбатыг Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд Улсын Их Хурлын дарга Н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа, УИХ-ын гишүүн Р. Гончигдорж нар угтлаа. Мөн АНУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчии сайд Д.Жонсон, БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зяи нар угталцлаа гзж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба мэдээллээ. 1995 оны арван нэгдүгээр сарын 1. Лхагва. №215 (1174) Хилийн боомтын шинэ цогцолбор ашиглалтад орлоо Дорнод аймгийн хилийн Хавирга боомтын барилгын цогцолбррыг хүлээн авах ёслол боллоо. Уг барилгыг БНХАУ- ын ӨМӨЗО-ны Манжуурхотын Ү Чан Юнь захиралтай барилгын нэгдүгээр компани сайн үнэлгээтэйгээр Чойбалсан хот дахь гаалийн газарт хүлээлгэж өгөв. Хилийн хяналтын бүх алба ажиллах өрөө тасалгаа, орох гарах зорчигчид нэвтрэх үзлэгийн танхим, агуулах, машины гарааш, уурын зуух бухий энэ барилга нь Монгол Улсын хилийн дагуух боомтын анхны иж бурэн цогцолбор юм. Нийтдээ 178,5 сая орчим төгрөгийн төсөвт өртөг бүхий уг цогцолбор орчин үеийн хийц загвараар баригджээ гэж манай сурвалжлагч Б. Туяа өчигдөр мэдээлэв. 1995 оны арван нэгдүгээр сарын 2. Пүрэв. №216 (1175) Монголын циркчид гуравдугаар байр эзлэв БНХАУ-ын Хэбэй мужид болсон олон улсын циркчдийн их наадам өнгөрсөн долоо хоногт өндөрлөв. Наадамд 14 орны 34 үзүүлбЭр оролцсоноос ардын жүжигчин, төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш ахлагчтай монголынциркчид гуравдугаар байр эзэлжээ. Найман хүний бүрэлдэхүүнтэй дудартай акробат хэмээх энэ үзүүлбэрийн бүжгийг төрийн соёрхолт С.Сүхбаатар дэглэжээ. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмын тэргүүн байрт БНАСАУ, ОХУ, БНХАУ-ын циркчид орсон байна. Н.Билгээ 1995 оны арван нэгдүгээр сарын 7. Мягмар. №219 (1178) Азийн залуучуудын аварга болов Тайваньд энэ сарын 19-26-ны өдрүүдэд болсон Ази тивийн залуучуудын аварга шадгаруулах боксын тэмцээнд манай таван тамирчин хүч сорьсноос 48 кг-ын жийд Спорт сургалт, анагаах ухааны үндэсний төвийн тамирчин Ю.Даймаа түрүүлж Ази тивийн
1406 залуучуудын аварга болов. Тэрбээр Тайвань, БНСУ, Энэтхэгийн тамирчдыг ялж алтан медаль хүртсэн байна. Тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Н.Болор 1995 оны арван нэгдүгээр сарын 29. Лхагва. №235 (1194) Товч мэдээ -Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Н. Жанцанноров Өвөрмонголын Өөртөө засах оронд айлчлахаар явав. 1995 оны арван хоёрдугаар сарын 12. Мягмар. №244 (1203) Тусгай шагнал хүртэв БНХАУ-ын Шанхай хотноо болсон олон улсын радиогийн хөгжмийн наадамд Монголын радиогийн найруулагч Л.Хаянхирваа, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэдтэн найруулагч С, Бүргэд нар оролцоод ирлээ. Дэлхийн 51 орны зочид төлөөлөгчид, 41 радиогийн нэвтрүүлэг оролцсон энэ наадмаас Монголын радиогийн хөгжмийн редакцийн редактор Ч.Буянхишигийн «Морин хуур»,«Хөөмий» нэвтрүүлэг нь тусгай шагнал хүртэв. Дашрамд хэлэхэд өнгөрсөн онд БНХАУ-ын Гуаньжоу хотод болсон олон улсын радиогийн хөгжмийн наадамд Ч.Буянхишигийн «Даригангын эгшиг», «Хангай хааны магтаал» нэвтрүүлгүүд нь тэргүүн байр эзэлсэн юм. Б. Билгээ 1995 оны арван хоёрдугаар сарын 12. Мягмар. №244 (1203) «Түмэн голын» төсөлд гарын үсэг зуржээ “Түмэн голын” сав газрыг хөгжүүлэх хөтөлбөрийн удирдагчдын хорооны зургадугаар хуралдаан Нью-Йорк хотноо болж, ОХУ, БНХАУ, Монгол, БНАСУ, БНСУ-ын төлөөлөгчид оролцов. Хуралдаанаар цаашид 2-3 жил тутамд шинэчлэгдэн хэрэгжих энэ хөтөлбөрийн явц, удирдлагын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. «Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүс ,3үүн хойд Азийг хөгжүүлэх зөвлөлдөх комисс байгуулах тухай хэлэлцээр», «Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүс, Зүүн хойд Азийг хамаарах байгаль орчны зарчмын талаархи санамж бичигт» эдгээр орны төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. Зөвлөлдөх комисс байгуулах тухай хэлэлцээрийн баримг бичгийг тухайн орнууд тус тусын хуулийн дагуу баталгаажуулж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад гардуулсан өдрөөс эхлэн гус комисс уйл ажиллагаагаа албан ёсоор явуулах юм. Харин зөвлөлдөх комиссын үйл ажиллагааг эхлэх хүртэлх хушцаанд харилцаа холбоо, дэд бүтэц, байгаль орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн даргын газар Бээжин хогноо ажиллана. Харилцаа холбооны ажлын хэсгийн хурал Монголд 1996
1407 оны хоёрдугаар сард болно. «Түмэн голын» сав газрыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улс Европыг Зүүн хойд Азитай холбох гүүр болох аж. Ж. Алтангэрэл 1995 оны арван хоёрдугаар сарын 16. Бямба. №248 (1207) 1996 он Үнэн сонин Төлбөрийн тооцоог юаниар хийх нь зөв үү? Эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Пүрэвбаатар Өнгөрсөн оны эцсээр Монгол, Хятадын эдийн засагч эрдэмтэд уулзаж, хоёр орны эдийн засгийн шинэчлэл болон хамтын ажиллагааны асуудлаар ярилцахад Хятадын тал хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн төлбөрийн тооцоог БНХАУ-ын юаниар хийхийг санал болголоо. Жижиг орнууд, түүний дотор арлын нэлээд орон өргөн харилцаатай сайн хөршийн валютыг дотоод зах зээлдээ шууд хэрэглэх юм уу, хоорондын төлбөр тооцоогоо хийдэг явдал бий. Хоёр орон хоорондын төлбөр тооцоондоо өөрсдийн валютыг нэгэн зэрэг хэрэглэж, экспортоо нөгөө талын валютаар тооцдог практик ч буй. Найрамдалт харилцаатай, айл хөрш Монгол, Хятад хоёр алс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс юаниар төлбөрийн тооцоо хийхийг үгүйсгэж болохгүй. Түүний дотор худалдааны бус аялал жуулчлал, холбоо, шуудан, тээврийн үйлчилгээ болон арилжааны бус гуйвуулгыг юаниар хийх бүрэн боломжтой. Харин худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд харьцуулж үзвэл зохих асуудал байна. Нэгдүгээрт, юань дотоод зээл дээрээ барааны үнийг хэр илэрхийлж байгааг, хоёрдугаарт, чөлөөт валюттай хэр хөрвөх чадвартайг, гуравдугаарт, экспорт, импортын гол барааны дэлхийн зах зээлийн үнэ, юаниар илэрхийлсэн үнийн харьцаа ямар байгаа, өөрөөр хэлбэл тэдний дотоод зах зээл дээрх гол барааны үнэ дэлхийн зах зээлийн үнийн хоорондын харьцаа ямар байгааг, дөрөвдүгээрт юань дэлхийн гол чөлөөт валютын (ам.долларын) ханшийн өөрчлөлтийг аль хэр багасгадгийг, тавдугаарт, юаниар хоорондын төлбөрийн тооцоо хийхэл хоёр талд үзүүлэх эерэг сөрөг үр дагаварыг судалж, тогтоох шаардлагатай. Монголын хувьд бодох нэг зүйл гэвэл юанийг тооцоонд хэрэглэх тохиолдолд манай дотоод зах зээлд бэлнээр орж ирэх юань нэмэгдэх бөгөөд эдүгээ бэлэн мөнгөн гүйлгээ болон ам.долларын ханшийн зохицуулалт муу байгаа дээр нэмж бэрхшээл учруулж болзошгүй. Иймээс юаниар төлбөрийн тооцоо хийх нь бодож боловсруулах асуудал. Онолын хувьд аль орон ямар барааг ихээр үйлдвэрлэж, экспортолж байна тэр орны хөдөлмөрийн бүтээмж, өртгөөр тухайн барааны дэлхийн зах зээлийн үнэ тодорхойлогддог. Үүнийг үндэс болговол юань техникийн барааны дэлхийн зах зээлийн үнийн өртгийн үндсийг илэрхийлж чадахгүй.
1408 Ямарч орон дэлхийн зах зээлээр чиг баримжаа авч үйлдвэрлэл, гадаад худалдаагаа хөгжүүлдэг бөгөөд хөгжингүй орнуудын өртөгт (хөдөлмөрийн бүтээмжид ) үндэслэсэн дэлхийн зах зээлийн үнэтэй үндэсний өртөг зардлаа харьцуулж, үйлдвэрлэл, гадаад худалдааныхаа үр ашгийг тодорхойлдог. Манайх ч энэ замаар явах ёстой. Аж үйлдвэрийн бараа, ялангуяа техник, төхөөрөмжийг худалдан авсан дэлхийн зах зээлийн үнийг тэрхүү барааг өөрөө үйлдвэрлэхэд гаргах өртөг зардалтай зэрэгцүүлэхэд үр ашиг ихтэй байдаг. Жишээлбэл, Монгол аж үйлдвэрийн салбарт хөгжингүй орнуудын дундаж хөдөлмөрийн бүтээмжээс гурав дахин доогуур хөдөлмөрийн бүтээмжтэй гэж үзвэл 1000 ам.доллараар авах барааг өөрөө үйлдвэрлэхэд 3000 ам.долларын зардал гарна гэж бодвол импортоос 2000 ам.долларын үр ашиг олно. Сул хөгжилтэй орнуудын хувьд импорт хэзээ ч үр ашигтай байдаг бөгөөд хөдөлмөрийн бүтээмж доогуур болон бусад олон шалтгаанаар экспорт гол төлөв алдагдалтай байдаг юм. Гэлээ ч экспорт, импортын дүнгээр гадаад худалдаа үр ашигтай байдаг билээ. Дан ганц экспорт юм уу импортоор гадаад худалдааны үр ашгийг тооцдоггүй. 1996 оны нэгдүгээр сарын 3 №3 (1219) Ховд- Өрөмчийн чиглэлд нислэг нээхээр ярилцсан МИАТ-ийн Удирдах газрын Нислэг, хөдөлгөөнийг удирдах төвийн захирал Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНХАУ- ын гэрээ хэлэлцээрээ өрөгжүүлээд иржээ. Уг төлөөлөгчийн бүрэлдэхүүнд оролцсон МИАТ-ийн удирдах газрын хэлтсийн дарга Б.Алтанцомоос нислэгийн хувиарт хэрхэн өөрчлөлт орсныг тодруулахад: Энэ үед Бээжинд БНХАУ-ын төлөөлөгчид МИАТ-ийн Удирдах газрын хүмүүстэй уулзаж нислэгийн хөдөлгөөний зохицуулалтын шинэчлэн байгууллаа. Энэ үеээр Хятадын талаас дэмжлэг авахыг татгалзаад нэмэлт нислэгийг дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэжлүүлэх болсон. Улаанбаатар – Осакагийн чиглэлд онгоц долоо хоногийн даваа, лхагва, бямбад нислэг хуучин хувиараа мөрдөх болно. Мөн Алматын- Улаанбаатарын чиглэлийн нисчэг Хятадын Өрөмч хотоор дайрч өнгөрөх талаар гэрээ хийж албан ёсоор тохиролцлоо. Японы Осака хотын чиглэлд нислэг МИАТ-ийн зуны нислэг Хятадын нутгаар дайрч өнгөрөх дөт замын асуудлыг хөндөж ярьсан боловч тохиролцоонд хүрсэнгүй. Улаанбаатар – Осакагийн нислэг эхлэхийн өмнө дөрөвдүгээр сард дахин хэлэлцэхээр болсон. Цаашид Ховд-Өрөмчийн чиглэлд нислэг нээх талаар ярилцсан. Тянь Жинийн их сургууль, Сычуанийн ИАТ-ийн их дээд сургуульд боловсон хүчин шинээр бэлтгэх, давтан сургах талаар ярьсан юм бий гэв. Б.Тогтуун 1996 оны нэгдүгээр сарын 17 № 12 (1230) Галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орно
1409 БНХАУ-ын төмөр замын яам, Монгол Улсын төмөр замын хэрэг эрхлэх газрын хамтарсан шийдвэрээр Улаанбаатар – Бээжингийн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний хуваарийг өөрчлөх болов. Долоо хоногт нэг удаа явдаг одоогийн хуваарийг энэ сарын 26-ныг хүртэл мөрдөх ажээ. Энэ өдрөөс эхлэн тавдугаар сарын 14-нийг дуустал долоо хоногт Бээжингийн чиглэлд галт тэрэг хоёр удаа явах юм. 11 вагонтой цувааны тал нь хоосон явдаг болсон учраас ийм шийдвэр гаргахад хүрчжээ. Шинэ хуваариар нэг удаа хоёр вагон явуулахаар болжээ. Н.Билгүүн 1996 оны нэгдүгээр сарын 17 № 12 (1230) Товчхон БНХАУ-ын Харбин хотноо болох Ази тивийн өвлийн гуравдугаар тоглолтод оролцохоор тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Ганболд, спортын мастер Б.Бат-Оргил, Б.Сансарбилэг нар дасгалжуулагчдынхаа хамт явлаа. Тивийн тоглолт хоёрдугаар сарын 4-нд нээгдэх бөгөөд Хятадын тал арав хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр манай тамирчдыг урьжээ. 1996 оны нэгдүгээр сарын 23 №16 (1234) Тусламжийн техникийн түрүүч ирнэ Төв аймгийн нутаг Баян-Эрхэсээс чулуулаг ашиглан туршилтын журмаар хатуу хучилттай 13 км зам тавих ажил энэ оны зургадугаар сард эхлэнэ. Энэ ажилд Япон Улсын Засгийн газар 26 сая ам.долларын техник, технологи, нарийн багаж төхөөрөмжөөр туслах юм. Энэхүү тусламжийн эхний хэсэг болох бульдозер, 29 тоннын трактор, замын техник, лабораторийн зориулалттай 17 хайрцаг тоног төхөөрөмж зэрэг гурван вагон ачаа маргааш Улаанбаатарт ирэх гэж байна. Тусламжийн ачааны дараагийн ээлж гуравдугаар сарын эхээр ирэх бөгөөд сар дуустал нийт 3000-5000 шоо метр ачаа ирэх тооцоо гарчээ. Тусламжийн ачаа хүртэх үүргийг Японы тээвэр, үйлчилгээний “SANKU”, БНХАУ-ын Танжин, манай улсын Монгол транс компаниуд гүйцэтгэж байна. Япон Улсын тусламжаар эхлэх дээрх замыг цаашид манай улс өөрийн хүч хөрөнгөөр үргэлжлүүлэн, эх орны зүүн хязгаарыг нийслэлтэй холбох юм. Ш.Энхтөр 1996 оны нэгдүгээр сарын 30 №21 (1239) Азийн өвлийн III наадам эхэллээ Уржигдар оройн 20 цагаас БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн III наадмын нээлт боллоо. Наадамд 16 орны 467 тамирчин, 261 албаны хүн оролцож байна. Энэ сарын 4-11-нд явагдах Азийн өвлийн наадамд тамирчил тэшүүрийн гүйлт, шорттрейк, уран
1410 гулгалт, трамплины төрлөөр өрсөлдөх юм. Манай улсаас шорт-трейкэд 2, тэшүүрийн гүйлтэд 1, цанын гүйлтэд 3, уулын цанад 2 тамирчин оролцож байна. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийн далбааг тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Н.Ганболд өргөж явлаа гэж “ТЦ” сонины тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан Харбинаас мэдээлэв. 1996 оны хоёрдугаар сарын 6 №27 (1245) Эмгэнэл илэрхийлэв БНХАУ-ын Юньнань мужид газар хөдөлж, олон хүний амь үрэгдэн, ихээхэн хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нар БНХАУ-ын дарга Зян Зэминь, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн нарт эмгэнэл илэрхийсэн цахилгаан утас илгээв. 1996 оны хоёрдугаар сарын 7 №28 (1246) “Харбин – 96” –д Монголын тамирчид БНХАУ-ын Харбин хотод болж буй Азийн өвлийн спортын III наадмын тэшүүрийн гүйлтийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Казахстан, Монгол Улсын тамирчид өрсөлдөв. 5000 м-ийн (эр) зайд ОУХМ Н.Ганболд 7.29,6 амжилт үзүүлж 12 тамирчнаас IX байрт шалгарлаа. Тэрбээр БНХАУ-ын тамирчин, Азийн цомын аварга Ли, БНСУ-ын оюутны аварга Чо нарыг ардаа орхижээ. Н.Ганболд бэлтгэлийн үед хөлдөө гэмтэл авснаас 10000 метрийн зайд уралдаж чадсангүй. Шорт трейкийн төрөлд БНХАУ, БНСУ, Япон, Казахстан, Монгол Улсын тамирчид уралдав. 500 м-т 18 тамирчин өрсөлдөж Б.Сансарбилиг VII, Б.Бат- Оргил IX, 1000 м-т (18) Б.Сансарбилиг IX, 1500 м-т (18) Б.Бат-Оргил IX, 3000 м-т (17) Б.Сансарбилиг XI байр эзэлжээ. Энэ төрөлд БНСУ, БНХАУ-ын тамирчид бүх алтан медалийг хувааж хүртлээ. Азийн өвлийн спортын III наадмын анхны алтан медалийг Казахстаны тэшүүрчин эмэгтэй Л.Прокашёва (3000 м-т ) хүртсэн байна гэж МҮОХ-ын прессатташе Ж.Отгонцагаан Харбин хотоос мэдээлэв. 1996 оны хоёрдугаар сарын 8 №29 (1247) Тусламж үзүүлэх болов Монголын улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн хурлаар БНХАУ-ын Юнан мужид газар хөдөлж олон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Эмнэлгийн ороох боох материал, ноосон хөнжил зэрэг 4,5 сая төгрөгний үнэ бүхий тусламжийг МУЗН байгалийн гамшгийн
1411 сангаасаа олгох аж. Тусламжийн барааг уржигдар Хятадын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан тус мужид хүргэх болов. С.Түшиг 1996 оны хоёрдугаар сарын 13 №31 (1249) Монголчууд Бээжингийн “Жао Лун”-д буудаллана Амь албаны ажлаар Бээжинд ирдэг манай зорчигчид гол төлөв “Жиян Гуомэн” хэмээх буудалд буудаг. Тус буудлын хоёр ортой нэг өрөө нь хоногт 35 ам.долларын хөлстэй юм. Саяхан БНХАУ-д суугаа манай Элчин сайдын яамныхан түүнээс арай дээд зэрэглэлийн тохьтой буудалтай гэрээ хийжээ. Элчин сайдын яамнаасаа холгүй “Жао Лун” буудлынхан дараахь хөнгөлөлт үзүүлж байхаар гэрээ хийжээ. Дөрвөн одтой тус буудлын хоёр ортой нэг өрөө нь хоногт 77 ам.долларын үнэтэй аж. Энд өглөөний хоол үнэгүй. Барьцааны мөнгө авахгүйн дээр хотын дотор утсаар үнэгүй яриулна. Мөн нэг удаа үнэгүйгээр хувцас угааж өгөх ба өрөөнд сагстай жимс байнга байлгаж, зоогийн газартаа 10 хувийн хямдралтай үйлчилнэ. Гуравдугаар сарын 31-ээс хойш буюу жуулчны улирлын ид үеэр “Жао Лун” буудлын нэн өрөө нь 82 ам.доллар байх аж. Тус буудалд буусан монголчууд буудлаас гарах өдрийнхөө 15 цаг хүртэл буудалдаа байрлаж болох юм гэж Бээжинд суугаа МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Ц.Сүрэнжав өчигдөр мэдээлэв. 1996 оны хоёрдугаар сарын 24 №39 (1257) Ерөнхий сайд П.Жасрай БНХАУ-д айлчилна Монгол Улсын Ерөнхий сайд Пунцагын Жасрай Бүгд Найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэний урилгаар 1996 оны гуравдугаар сарын 27-30 –нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсоор айлчлана гэж Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн хэлтэс өчигдөр мэдээллээ. 1996 оны гуравдугаар сарын 14 №52 (1270) Товч мэдээ “Хүйтэн дайны дараа Азид тогтсон олон улсын шинэлэг журам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС дээр эхлэнэ. Бага хуралд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Нидерланд, Австрийн эрдэмтэн, дипломатууд уригдан ороцох юм. 1996 оны гуравдугаар сарын 21 №57 (1275) П.Очирбатын илгээлтийг Зян Зэминд гардууллаа
1412 БНХАУ-д албан ёсоор айлчлаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай БНХАУ-ын дарга Зян Зэминд 1996 оны гуравдугаар сарын 28-нд бараалхав. Бараалхах үеэр П.Жасрай Зян Зэминд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын илгээлтийг гардуулж түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотлов. Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай БНХАУ-ын дарга Зян Зэмин нар хоёр орны найрсаг хөршийн харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо. Хоёр орны хооронд дээд хэмжээнд харилцан айлчлах явдал байнгын шинжтэй болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг хоёр тал цохон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай Бээжингийн халуун савны үйлдвэр, цэмбэний үйлдвэрийг мөн өдрийн үдээс өмнө үзэж сонирхлоо. Бээжингийн Чанцин дүүрэгт байдаг халуун савны үйлдвэрт Монгол Улсын Ерөнхий сайдыг дагалдан яваа хүмүүсийн хамт очиход тус үйлдвэрийн ерөнхий захирал Ши Жин Сянь угтан авч үйлдвэрийнхээ тухай танилцуулав. Тус халуун савны үйлдвэр 1962 онд байгуулагдсан 3000 гаруй ажилчинтай, 2000 гаруй загвараар 100-гаад нэг төрлийн халуун сав үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ дэлхийн 50 гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргадаг байна. Жилд 15 сая ширхэг бүтээгдэхүүн хийдэг ил үйлдвэрийн “Буга” маркийн халуун сав Хятадын шилдэг бүтээгдэхүүний нэгт тооцогддог аж. Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай жижиг үйлдвэр байгуулж байсан эхний үед идэвхи санаачлага гаргаж Монголд салбар үйлдвэр байгуулсан үйлдвэрийн ерөнхий захирал хатагтай Ши Жин Сянь танд болон танай үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье гэж Ерөнхий сайд П.Жасрай хэлэв. Дараа нь Ерөнхий сайд дагалдан яваа хүмүүсийн хамт тус үйлдвэрийн зарим цехийг үзэж сонирхлоо. Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Бээжин хотын цэмбэний үйлдвэрт зочлов. БНХАУ-д албан ёсоор айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайг дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийн гишүүн Монгол Улсын худалдаа үйлдвэрийн дэд сайд Ц.Ёндон БНХАУ-ын гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны яамны орлогч сайд Лю Шан Зайтай гуравдугаар сарын 28 –нд уулзаж ярилцлаа. Уулзалт дээр Ерөнхий сайд П.Жасрай Ли Пэн нарын хэлэлцээрийн явцад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өрнүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон үзэл санааг хэрэгжүүлэх арга замын тухай зээлийн ашиглалтыг сайжруулах түүнтэй холбогдсон төслийг хэрэгжүүлэх хоёр орны хоорондын хуралдааны өрийг төлж барагдуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцож зөвшин ярилцав. Монгол, Хятадын Загийн газрын хоорондын комиссын хурлыг энэ оны тавдугаар сарын эхээр Бээжинд хийхээр уулзалтын үед урьдчилсан байдлаар тохиролцов. Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигмэд Хятадын Нефть, байгалийн хийн ерөнхий компанийн ерөнхий захирал Ван Тао, БНХАУ-ыг Геологи, эрдсийн яамны орлогч сайд Жан Хунрэн нартай мөн өдөр тус тус уулзаж хоёр орны хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах Таван толгойн коксжих нүүрс, Дорнод аймгийн нутаг дахь цайрын орд газрыг хамтран ашиглах манай оронд усан цахилгаан станц барих,
1413 хайгуул судалгааны хүрээнд хамтран ажиллах, тэрчлэн монголын баруун бүсийн нутагт нефтийн хайгуул судалгааны ажлыг хамтран явуулах боломжийг ирж хайр асуудлаар санал солилцов. БНХАУ-д албан ёсоор айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдыг дагалдан яваа Монгол Улсын шадар сайд Л.Энэбиш Хятадын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга Цы Хуай Юантай гуравдугаар сарын 28-нд уулзаж ярилцлаа. Дараа нь Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгээс Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгт бэлэг болгосон цахилгааны үүсгүүрүүдийг гардуулах ёслол болов. БНХАУ-д албан ёсоор алчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай дагалдан яваа хүмүүсийн хамт Далянь хот орохоор уржигдар Бээжингийн Шоуду нисэх онгоцны буудлаас мордов. “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлагийн тусгай сурвалжлагч Ц.Сүрэнжав. 1996 оны гуравдугаар сарын 30 №64 (1282) Хятад, Америкийн харилцаа, Монголд тусах түүний тусгал Тайванийн Ерөнхийлөгч Ли Дэн Хуи 1995 оны зургадугаар сарын 7-нд АНУ-ын нутагт хөл тавьснаар Хятад-Америкийн харилцааны шинэ хурд, хямрал эхлэв. Тэрбээр 25 жилийн өмнө эрдмийн зэрэг хамгаалсан Корнелийн их сургуулийн урилгаар хоёр хоногийн айлчлал хийжээ. Энэхүү айлчлалыг хятадын тал туйлын эмзэг хүлээн авч эсэргүүцлээ илэрхийлэн дипломат чанартай хэд хэдэн алхам хийв. Бүр цаашлаад 10 мянган км-т цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай <Дунфэн-2> пуужингийн туршилт хийв. Мөн дунд тусгалын пуужин Тайваниас 90 км-ийн зайд харван сүрдүүлж ч үзэв. Саяхан Тайваньд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр БНХАУ-ын тал иймэрхүү сүрдүүлгээ улам ч сүр бараатай давтлаа. Үүний хариу болгон АНУ нисэх онгоц тээвэрлэгч хоёр ч бүлэглэлээ Тайванийн ойр орчимд татаж авчрав. Ингэснээр энэ бүс нутагт Вьетнамын дайнаас хойш үзэгдээгүй цэрэг зэвсгийн бөөгнөрөл үссэн юм. Тайваньд сонгууль өндөрлөв. Аз болж зэвсэгт мөргөлдөөн гарсангүй. Гэхдээ л хоёр тал хэвлэл мэдээллийн болон дипломат сувгаар дамжуулан бие биендээ хатуу мэдэгдэл, анхааруулга хийж үгээр “дайтлаа”. Сонгууль дууссан ч хурцадмал байдал хэвээр үлдэв. Хятад-Америкийн харилцаа цаашид яаж хөгжих бол? Одоогийн хямрал нь “шинэ хүйтэн дайны” оршил биш биз? Энэ нь дэлхийн болон бүс нутгийн улс төрийн уур амьсгалд хэрхэн нөлөөлөх бол? Бие биеэ чиглэсэн хоёр талын бодлогыг тодорхойлогч хүчин зүйлс нь юу вэ гэх мэт олон асуудал эндээс үүсч байгаа юм. АНУ-ын байр суурь АНУ-ын улс төрийн хүрээнд БНХАУ-тай харилцах талаар гурван үндсэн хандлага байдаг аж. Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалын буюу Цагаан ордон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департмент, америкийн хятад судлаачдын зонхилох хэсгийн баримталдаг Хятадтай бүхий л талаар хамтран ажиллахыг эрхэмлэн “нээлттэй хаалганы” бодлого хэрэгжүүлэх замаар тус улсыг дэлхийн болон бүс нутгийн улс төр, эдийн засаг,
1414 аюулгүй байдал, экологийн гэх мэт хамтын ажиллагаанд аажмаар татан оролцуулах гэсэн хандлага. Хятадтай “хаалттай хаалганы” бодлогоор харилцаж түүнийг ганцаардуулбал тэр нь “хаалганыхаа цаана” улам догширч урьдчилан төсөөлөх аргагүй түрэмгий бодлого хэрэгжүүлэх эхэлнэ. Ийм улстай эвээр харилцах суваг устаж хамгийн гол нь АНУ тус улсад нөлөөлөх боломжгүй болно гэсэн үзэл юм. Хоёрдугаарт, Хятад улсыг бүхий л талаар тогтоон барих шаардлагатай гэсэн үзэл бодол АНУ-ын Конгрессын гишүүд, цэргийнхний дотор нэлээд дэлгэрчээ. Тэд БНХАУ-ыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журам, хэм хэмжээг эрхэмлэн биелүүлдэг болгоё гэвэл түүнтэй эвээр бус хүчээр үзэх хэрэгтэй. Хятадтай хамтран ажилласнаар түүнийг өөрчилж чадахгүй. Харин ч хамтын ажиллагааны үр ачаар тэр нь хурдан хөгжиж улмаар дийлдэхгүй,. Бусдыг дарангуйлан түрэмгийлсэн хүчирхэг их гүрэн болж хувирна. Тийм учраас Хятадын эдийн засгийн шинэчлэлд туслах шаардлага байхгүй бөгөөд Америкийн ашиг сонирхлыг хөндсөн бүхий л асуудлаар түүнд даралт шахалт байнга үзүүлэх хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг аж. Гуравдугаарт, “Хятадын коммунист засаглалыг унагах чиглэл баримтлагчид юм. Ийм үзэлтэй хүмүүс (АНУ-ын Конгрессын зарим гишүүд, хүний эрхийг хамгаалах зарим байгууллагууд) дээрх хоёр бүлгээс тооны хувьд цөөн, улс төрийн бодлогод үзүүлэх нөлөө нь ч харьцангуй бага аж. “Хятад коммунист засаглал оршин тогтнож байгаа цагт тус улс АНУ болон дэлхийн бусад улс гүрэнтэй найрсаг, ажил хэрэгч, тогтвортой харилцаатай байж хэрхэвч чадахгүй. Тиймээс Хятадтай “хаалттай хаалганы” цаанаас харилцаж, түүнийг ганцаардуулах хэрэгтэй. Тэгвэл Хятад дахь коммунист засаглал өөрөө задран унана хэмээн үздэг байна. Эдгээр ялгавартай хандлага баримтлагчдын аль алиныг нь нэгтгэдэг нийтлэг нэгэн зүйл бий. Энэхүү нийтлэг нэгэн зүйл нь “Хятадыг улс төр, эдийн засаг, нийгмийн сэтгэлгээний хувьд эрс өөрчлөх ёстой” гэсэн “миссионер” үзэл дээр суурилдаг бөгөөд эл үзэл ХХ зууны турш Хятадыг чиглэсэн АНУ-ын албан ёсны хийгээд албаны бус бодлогын гол уөм болсоор ирсэн юм. Хятадыг орвонгоор нь өөрчлөх талаар тэд зөрөлддөг байна. Хятадын байр суурь АНУ-аас БНХАУ-ын талаар явуулж буй бодлогыг Хятадад доорхи байдлаар тайлбарлан таниулж байна. Нэгд, АНУ нь БНХАУ-ыг стратегийн хувьд тогтоох барин бодлого хэрэгжүүлж байна. Хоёрт, Хятадыг эдийн засгийн хувьд АНУ-тай энэ зэрэгцэх их гүрэн болж гарч ирэхээс болгоомжилж элдэв саад тотгор учруулахыг хүсч байна, гуравт, Тайванийг БНХАУ-аас эгнэгт салган тусгаарлах зорилго чиглэл баримталж байна, дөрөвт, ЗХУ болон социалист бусад орны нийгмийн байгууллагыг задлан бутаргахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсний адил БНХАУ-ыг задлан бутаргах үйл ажиллагааг далдаас чиглүүлэн зохион байгуулж байна хэмээн үздэг аж. Хятадад дэлгэрч буй нийтлэг нэгэн үзэл нь “Хятад улсыг гадаадынхан зуун жил дарлан доромжлов. Өдгөө Хятадыг хэн ч дарлахгүй. Хэн ч бидэнд зааварлах ёсгүй. Хэрхэн амьдрахаа хятадууд өөрсдөө мэднэ. XXI зуун бол Хятадын зуун” гэсэн үзэл юм. Энэ үзлийн дагуу хятадуудын өөрийгөө болон өрөөл бусдыг үнэлэх үнэлгээ, хандах хандлага
1415 өөрчлөгдөж байна. Түүний дотор америкийн талаархи хятадуудын ойлголт өөрчлөгдөж байна. 70-80 аад оны үед БНХАУ юуны өмнө АНУ-тай идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж үздэг хүмүүс Хятадын удирдлагын дотор цөөнгүй байв. Одоо ийм байр суурьтай хүнийг Хятадын удирдлагын дотроос олоход хэцүү болсон биз. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байж болох юм. Нэгд, ЗХУ-ыг тогтоон барих гол зорилготой байгуулсан Хятад, Америкийн цэрэг стратегийн түншлэлийн шаардлага ЗХУ задран унаснаас хойш аяндаа алга болж, энэ утгаараа АНУ-ын ач холбогдол ч БНХАУ-ын хувьд буурав. Хоёрт, Хятад дахь албан ёсны үзэл, суртал марксизм-ленинизмээс аажмаар ангижирч үндэсний үзэл рүү хэлийж буй өнөө үед Америк Япон, Орос зэрэг аливаа улсыг бусад улсаас илүүд үзэж, түүнтэй харилцах харилцааг чухалчлах нь “үзэл суртлын” том алдаа болно. Гуравт, өндөр настай Дэн Сяопин нас эцэслэсний (түүний өөрийн томъёолсончлон “Маркстай болзоондоо уулзахаар одсоны”) дараа Хятадын дээд удирдлагын хүрээнд засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдах төлөвтэй байгаа бөгөөд “америкийн тал баримтлагч” гэж тооцогдсон этгээд энэ тэмцэлд амжилт олохгүй нь тодорхой. Хоёр улсын харилцааны хэтийн төлөв Өөдрөг үзэлтэй хүн бол Хятад, америкийн харилцааг цаашид сайжрах төлөвтэй, учир нь урьд өмнө хэдий муудаж байсан ч эргээд сэргэдэг байсан. Хүйтэн дайн ид дүрэлзэж байх үед тэд харилцаагаа сайжруулснаар барахгүй стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж чадсан. Тянь Аньминий цуст үйл явдлаас хойш харилцаа эрс муудсан ч аажмаар сайжирч, улмаар 1994 онд АНУ-аас БНХАУ-д худалдааны нэн тааламжтай нөхцөлд хамрагдах эрх нээх хэмжээнд хүрсэн түүхтэй. Одоогийн хямрал ч цаг зуурын чанартай гэх биз. Гутрангуй үзэлтэй нэгэн бол тус хоёр орны харилцааг хэзээ ч дорвитой өөдлөхгүй, түүхэн богино хугацаанд түншилдэг байсан хэдий ч тэдгээрийн хоорондын ялгаа, зөрчил дэндүү их, дэндүү гүнзгий юм. Дэлхийн хамгийн хүчирхэг улс болох гэж байгаа БНХАУ хоёр мөнхийн сөргөлдөөнд орших тавилантай гэж хариулах биз. Хятад, Америкийн харилцааны байдал, хэтийн төлөв нь олон хүчин зүйлээс шалтгаална. Эсвэл түншлэнэ, үгүй бол сөргөлдөнө гэсэн дээрх хоёрхон хувилбартай байхгүй нь лавтай. Хоёр орны харилцааны хэтийн төлөвийг барин тавин тодорхойлох аргагүй хэдий ч түүний агуулга, хэлбэрт зайлшгүй нөлөөлөх эерэг болон сөрөг гол хандлага, хүчин зүйлсийг дурьдаж болох юм. АНУ нь БНХАУ-ын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ бусад орныг тэргүүлж байгаа бөгөөд зөвхөн 1994 онд зургаан тэрбум ам доллар оруулжээ. Нөгөөтэйгүүр Хятадаас нийлүүлсэн түүхий эдийг боловсруулах, тус улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн барааг америкийн зах зээл дээр борлуулах зэрэг хоёр орны хамтын ажиллагаатай холбоотой салбарууд нь АНУ-ын 300 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Өөрөөр хэлбэл, эрчимтэй хөгжиж буй Хятадын эдийн засагт Америкийн хөрөнгө оруулалт, тэргүүний технологи хэрэгтэй шиг уналтын байдалд оршиж буй Америкийн эдийн засагт Хятадын хязгааргүй их зах зээл,
1416 хөдөлмөрлөх хүч хэрэгтэй байгаа нь тус хоёр орны эдийн засгийн ашиг сонирхлыг нягт холбож өгч улмаар харилцан хамааралтай болгож байна. Хоёр орны удирдлагад “хатуу бодлого баримтлагчдын” буюу АНУ-д Бүгд найрамдах намынхны, БНХАУ-д цэргийн талынхны байр суурь бэхжиж байна. Энэ онд АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгууль болон БНХАУ-ын удирдлага дахь засгийн эрхийн төлөө тэмцэл нь тэдгээрт оролцох өрсөлдөгчдийг хоёр орны харилцааны асуудлаар бие биенээсээ “илүү хатуу” харагдах хүсэл сонирхол руу аргагүй хөтлөх биз. Энэ нь хоёр орны харилцааг улам ээдрээтэй болгож чадах хүчин зүйларгагүй мөн. Хүйтэн дайн дууссан хэдий ч хүйтэн дайны ойлголт, сэтгэлгээ АНУ-д ч, БНХАУ-д ч, бусад улс гүрэнд ч оршсон хэвээр байна. ЗХУ задран унаснаас хойш түүний гүйцэтгэж байсан “атаат дайсны” үүргийг хэн нэгэнд үүрүүлэх хүсэл америк, хятадын “дайчин харцагуудыг” эзэмдэж байна. Энэ үүднээс авч үзвэл АНУ, БНХАУ-ын аль нь ч “атаат дайсны” үүргийг амжилттай гүйцэтгэж, улмаар эсрэг талдаа цэргийн зардлаа байнга өсгөх сайхан шалтаг бүрэн болох чадвартай юм. Нөгөөтэйгүүр дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хүчний харьцаа шинээр тогтоогдож буй өнөө үед АНУ, БНХАУ-ын цэрэг стратегийн ил, далд өрсөлдөөн улам идэвхжиж байна. Энэ нь бие биеэ хардсан, бие биендээ үл итгэсэн, улс төрийн таагүй уур амьсгал бүрдүүлж, улмаар бусад улс гүрнийг эл уур амьсгалаар хордуулж болзошгүй юм. Хятад, Америкийн өнөөгийн харилцааг тодорхойлж буй нэг хүчин зүйл бол хятад төрхийн коммунист, америк загварын либерал гэсэн эсрэг тэсрэг хоёр үзэл суртлын тэмцэл юм. Хятад улс Америкийн жор, загвараар иж бүрэн либералчлагдлаа, эсвэл АНУ нь бусдыг өөрийн санаснаар өөрчилж байж харилцах гэсэн архаг хандлагаа орхилоо гэж төсөөлье. Тэглээ гээд Хятад, Америкийн харилцааны ээдрээ тайлагдахгүй. Улс төр, эдийн засаг, стратегийн амин чухал ашиг сонирхлоор тодорхойлогдох тус хоёр орны харилцаа нь бие биендээ татагдаж түншлэх, бие биенээ түлхэж сөргөлдөх хоёр хандлагыг өөртөө ямагт хослуулан агуулж байх болно. Хятад, Америкийн өнөөгийн харилцааны үндсэн хандлагуудыг бүхэлд нь авч үзвэл өрсөлдөх, сөргөлдөх тал нь илт давамгайлж байна. Хоёр орны харилцаа уруудах шатандаа явж байна гэж ч үзэх үндэстэй юм. Харилцааны өнөөгийн хямралт байдал цаашид улам гүнзгийрдэггүй юмаа гэхэд ойрын ирээдүйд сайжрах, хэвийн байдалд орох төлөв хандлага ажиглагдахгүй байна. Харилцааны сүүдэр монголд тусах нь Энэ зууны туршид Хятад, Америкийн харилцаа нь манай бүс нутгийн цэрэг стратегийн уур амьсгалыг тодорхойлогч нэг гол хүчин зүйл болсоор ирсэн билээ. 1911 онд Манж Чин улс задарч, Хятад нь Бүгд Найрамдах Улс болсоноос хойш харилцаа эрчимтэй хөгжиж, өөдлөх, дордохыг хослуулан өдий хүрлээ. Эл бүх өөрчлөлт хувьсгал нь Монгол Улсын гадаад орчин, дотоод байдалд их болон бага, шууд болон дам нөлөө үзүүлснээр ирсэн нь тодорхой юм. Түүхэн үйл явц талаас нь авч үзвэл цаг хугацаа ахих хэрээр энэхүү нөлөөлөл нь улам нэмэгдэх, улам шулуудах хандлагатай болж байна. Автономит Монголын хийгээд ардын хувьсгалын өрнөлтийн жилүүдэд Хятад, Америкийн харилцааны хүчин зүйл манай орны дотоод, гадаад байдалд нөлөөлж буй нь төдийлөн мэдрэгдэж байсангүй. Энэ
1417 талаар тэр үед Хаалган хотод сууж байсан АНУ-ын консул Сокобин төрийн департментдаа илгээж байсан албан захидалдаа дэлгэрэнгүй бичиж, улмаар эл байдлыг анхааралдаа авах хэрэгтэйг дарга нартаа зөвлөж, бүр цаашилбал АНУ-ын консулын газрыг Хаалганаас Улаанбаатарт шилжүүлэн байрлуулах тухай санал дэвшүүлж байсан баримт бий. Дэлхийн хоёрдугаар дайны шувтаргаар Монгол Улсын статус-квот тодорхойлон тогтоох болон дайн дууссаны дараа Монгол улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх эсэх зэрэг манай улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд Хятад, Америкийн харилцааны хүчин зүйл үлэмж нөлөөлж байсан нь маргаангүй, Гэхдээ дээрх хүчин зүйлийн нөлөөлөл нь АНУ БНМАУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоох хүртэл дам байдлаар буюу Мосва, Бээжингээр л дамжин хэрэгждэг байв. 1990 оноос хойш Монгол Улсын дотоод, байдал гадаад бодлогод гарсан зарчмын өөрчлөлт нь манай улсыг олон улсын тавцан дээр бие даасан хүчин зүйлсийн хэмжээнд авч үзэх явдлыг үлэмж нэмэгдүүлснийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л том гүрний стратегийн ач холбогдол жижиг гүрнийхээс илүү жин татдаг хорвоогийн жам, томчуулын дунд хавчигдсан жижиг бамбай улсын тавилан өөрчлөгдсөнгүй хэвээр үлджээ. Энэ нь дэлхийн том, жижиг аливаа гүрэн Монгол Улстай харилцах бодлогоо давын өмнө манай хоёр их хөрштэй харилцах харилцааны ашиг сонирхолдоо захируулж нягт уялдуулан зохицуулдгаар илэрч байна. Шулуухан хэлэхэд жишээ нь Монголыг чиглэсэн АНУ-ын бодлогод Орос, Хятадын хүчин зүйл, тэдгээр орнуудтай харилцах АНУ-ын ашиг сонирхол юу юунаас илүү давамгайлснаар ирсэн бөгөөд цаашид ч давамгайлах юм. Нөгөөтэйгүүр манай хоёр хөрш улс ч гэсэн буй болсон шинэ нөхцөл байдалд Монголын талаархи бодлогоо тодорхойлохдоо түүнийгээ дэлхийн бусад улс гүрэнтэй харилцах бодлого, ашиг сонирхолтойгоо урьдынхаас арай илүү нийцүүлэх, зохицуулан уялдуулах ёстой болсон нь илэрхий юм. Өөрөөр хэлбэл, Москва, Бээжингийн удирдагчид Монголтой харилцахдаа бусад улс гүрэн, түүний дотор АНУ-ын ашиг сонирхол, хандлагыг зайлшгүй харгалзах хэрэгтэй болж байна гэсэн үг. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал баталгаа болж байна. Их гүрнүүдийн хоорондын харилцаа найрсаг, тогтвортой байх нь Монгол Улсын оршин тогтнол, хөгжиж дэвшилд нэн тустай нь мэдээжийн асуудал. Гэхдээ тэдгээрийн хоорондын харилцаа сайн, муу байх нь бидний хүсэл зоригоос үл хамаарах тул харилцаа сайн байх цагт түүний давуу талыг бид яаж илүү ашиглах вэ? Харилцаа хурцдаж доройтвол бид яавал зохих вэ? Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хийгээд гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан ерөнхий зарчмыг тодорхой ямар бодлого, үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх вэ? Ойрын болон алс ирээдүйн бодлого ямар байвал зохих вэ гэсэн асуултад төр, засгийн зохих байгууллагууд, мэргэжлийн судлаачид хамтран хариулах ёстой биз. Үүнд ганцхан санаа нэмэрлэе. Хятад, Америкийн харилцаа доройтсоны хар сүүдэр манай нутагт тусах эсэх нь биднээс үлэмж хамаарна. Манай улс нийтэд зарласан гадаад бодлогын үндсэн зарсмынхаа дагуу аливаа хоёр орны харилцаанд хөндлөнгөөс оролцолгүй, элдэв маргаан сөргөлдөөнд төвийг сахисан байр сууриа тууштай баримталж чадвал бидэнд тусах хор уршиг багасна.
1418 Харин харилцагч хоёр талын аль нэгийг нь илүүд үзэж түүнийгээ ил далд аргаар илэрхийлж байх нь ирээдүйд алдаа болно. Харин аливаа улс өөр нэгэн улстай цэрэг-стратегийн салбарт хамтран ажиллах тохиолдолд энэ нь гуравдагч орны аюулгүй байдлын амин нөлөө зайлшгүй үзүүлдэг. Санжаагийн Баяр 1996 оны дөрөвдүгээр сарын 3. Лхагва гараг. №66 (1284) Эмгэнэл илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Бугат орчимд хүчтэй газар хөдөлж, хүний амь нас эрсдэн эд материалын их хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэнд цахилгаан утас илгээв. 1996 оны тавдугаар сарын 8. Лхагва гараг. №91 (1309) Салбар уулзалт хийлээ Бээжинд болж байгаа эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны хүрээнд Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан Хятадын Төмөр замын яаманд салбар уулзалт хийж хоёр орны төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр энэ тавдугаар сарын 24-нөөс эхлэн Улаанбаатар-Бээжингийн хооронд монголын талын цуваа явж эхлэх гэж байгаатай холбогдуулан нөгөө талдаа худалдсан зорчигчийн буцах вагоны тасалбарыг харилцан зөвшөөрөхийг Р.Сандалхан хятадын талд санал болгов. Мөн хоёр орны хилийн боомт дээр төмөр замаар тээвэрлэж байгаа ачааг сэлгэн ачиж, вагон тавих ажиллагаа нэлээд удаашралтай байгаагаас зарим хүндрэл бэрхшээл учирч байгаа тухай уулзалт дээр хөндөж ярив. Монголын талын тавьж байгаа дээрх асуудлыг нягтлан үзэж нааштайгаар шийдэх талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ уулзалтад оролцсон БНХАУ-ын Төмөр замын яамны орлогч сайд Гоу Лин илэрхийлэв. 1996 оны тавдугаар сарын 11. Бямба гараг. №94 (1312) Гэрийн бүрээс даавуу илгээжээ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамныхан болон Бээжин дэх монголын байгууллагуудад ажиллагчид ой хээрийн түймэрт өртсөн ард иргэддээ нэг өдрийн цалингаа хандивлаж, 1095 метр гэрийн бүрээс, 633 метр цоохор даавуу, бүгд 1700 метр бараа худалдан авч илгээв. Монгол Улсын шадар сайд, Байнгын онцгой комиссын дарга Ч.Пүрэвдоржид ЭСЯ-наас явуулсан цахилгаан утсанд “Тохиолдсон хохирлыг гэтлэн
1419 давахад бид бүхэн эх нутгийнхантайгаа сэтгэл зүрхээрээ хамт байгааг уламжлахыг хүсье” гэжээ. 1996 оны тавдугаар сарын 21. Мягмар гараг. №100 (1318) Цоровдогч мотор Манай улсад их хэмжээний түймэр гарч түмний амь үрэгдэж, эд хөрөнгийн хохирол учирсантай холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэнээс ерөнхий сайд П.Жасрайд эмнэлгийн цахилгаан утас ирүүлсэн. Мөн БНХАУ-ын Засгийн газраас гурван сая юанийн буцалтгүй тусламж, УЗН-ээс нь 30 мянган ам.доллар олголоо. Манай талаас тавьсан хүсэлтийг ёсоор болгож, БНХАУ-ын НАХЯ-ны Түймэртэй тэмцэх албанаас гал түймэр унтраагч цоровдогч мотор 100 ширхгийг үнэ төлбөргүй нийлүүлсэн бөгөөд энэ нь түймэр унтраахад үр дүнгээ өгөв. Үүний сацуу хятадын иргэд сэтгэл санааны болон эд материалын тус дэм үзүүлэх эрмэлзэлтэйгээ илэрхийлж байна. Тус ЭСЯ-нд Шанхай хотын Пудун дүүргийн иргэн Ли Сүйян захидал илгээж, гал түймэртэй тэмцэх, унтраах үед хэрхэн ажиллах аргачлал бичиж ирүүллээ. Тэрээр цаас, мод зэрэг шатамхай зүйлийг галд тэсвэртэй болгодог шингэн бодис нээсэн тухайгаа бичиж, Монгол Улсад худалдахад бэлэн байгаагаа дурджээ гэж БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭЯ-наас мэдээлэв. 1996 оны тавдугаар сарын 22. Лхагва гараг. №101 (1319) Хит парадын тоглолт Хөх хотод болов «АЭ»-ийн зохиолын дууны хит парадын тоглолт уржигдар Өвөрмонголын өөртөө засах орны Их хурлын ордны их танхимд боллоо. Тоглолтын хөтөлбөрт хит парадын шилдэг дуунууд, мөн хятад, өвөрмонголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд орсон байв. Улсын гавьяат жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, хит парадын манлай дуучин Ц.Түвшинтөгс нарыг үзэгчид 2-3 дахиулав. Тоглолтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын дэд дарга Ван Фэн Чы, Ардын төлөөлөгчдийн их хурлын дэд дарга Цянь Фэн Юн, ӨМӨЗО-ны урлаг соёлын зүтгэлтнүүд, Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консул Д.Дашдаваа, консулын ажилтнууд, энд суралцаж буй монгол оюутнууд үзэж сонирхлоо. Тоглолтыг үзсэн ӨМӨЗО-ны удирдлагууд тайзан дээр гарч монголын жүжигчдэд баяр хүргэлээ. Тэд жүжигчдийн ур чадвар, тоглолтын ач холбогдлыг өндөр үнэлж буйгаа илэрхийллээ гэж Хөх хотоос манай сурвалжлагч мэдээлэв. 1996 оны тавдугаар сарын 23. Пүрэв гараг. №102 (1320) Бээжингээс бараа ачуулахад саадгүй
1420 БНХАУ-ын Бээжин хотод наймаа хийж яваа манай улсын иргэд бараагаа нааш нь ачуулахад нэлээд бэрхшээлтэй байдаг. Онго-цоор 20, гал тэргээр 30 кг ачааг авч явахыг зөвшөөрдөг бөгөөд түүнээс илүү гарсанд нь татвар төлдөг билээ. Энэхүү хүндрэлээс гарах үүднээс Улаанбаатар хотын Автотээврийн газраас нэгэн шинэ үйлчилгээ нээгээд ажиллаж байна. Тус газар Хятадын Гадаад орнуудтай хамтран ажиллах ерөнхий компанитай хамтран Бээжингээс Монгол руу явуулах иргэдийн ачааг тээвэрлэхээр болжээ. Бараагаа Монгол руу ачуулах хүмүүс Бээжин дэх манай Элчин сайдын яамны ойролцоох барааны захад байрладаг дээрхи компанид хандах бөгөөд ачааг долоо хоногийн дотор нийслэлд авчрах юм байна. Бээжингээс Сайншанд хүртэл хятадын талын машин тээвэрлэх бөгөөд тэндээс нийслэл хүртэл манай тал үйлчлэх ажээ. 1996 оны зургадугаар сарын 6. Пүрэв гараг. №112 (1330) Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгчийн мэдэгдэл БНХАУ энэ зургадугаар сарын 8-нд Лоб нуурын орчимд цөмийн зэвсэг дахин туршлаа. Дэлхийн улс гүрнүүд цөмийн туршилтыг хориглохыг уриалсаар байгаа, цөмийн зэвсэгтэй бусад гүрэн туршилт хийхийг азнасаар байгаа, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг тохирч байгуулах хэлэлцээ шувтаргын шатанд орж байгаа үед БНХАУ цөмийн зэвсэг туршсанд Монгол Улс хөрш орны хувьд харам-сан, дахин буруушааж байна. Цөмийн туршилтыг бүрэн хориглох улс түмний хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтад саад хийлгүй, энэ талаархи олон улсын гэрээг аль болохоор түргэн тохирч байгуулах уур амьсгалыг бүрдүүлэн бэхжүүлэхийг Монгол Улс уриалж байна. 1996 оны зургадугаар сарын 11. Мягмар гараг. №115 (1333) Дипломатууд мэдээлэл хийжээ Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас эрхлэн манай улсыг Бээжингээс хавсран суугаа орнуудын ЭСЯ-дын хүрээнд ажил хэргийн уулзалт зохиов. Уулзалт дээр Элчин сайд Д.Цахилгаан удахгүй болох УИХ- ын сонгуулийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийж, дипломатуудын сонирхсон асуултад хариулав. Мөн тэрбээр Монголд гарсан түймрийн байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийжээ. 1996 оны зургадугаар сарын 13. Пүрэв гараг. №117 (1335) Хурандаа генерал Фу Чуанью ирнэ Батлан хамгаалах яамны урилгаар БНХАУ-ын Цэргийн төв Зөвлөлийн гишүүн, Хятадын Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дарга, хурандаа генерал Фу Чуаныо 1996 оны тавдугаар сарын хоёрдугаар хагаст Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал
1421 хийхээр төлөвлөж байран ч онгоцны техникийн саатлаас болж хойш-логдсоныг «АЭ» урьд нь мэдээлсэн билээ. Хурандаа генерал Фу Чуанью тэргүүтэй Хятадын Ардын чөлеөлөх армийн төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатарт ирнэ. Фу Чуанью Монголд зургаан хоногийн айлчлал хийх юм. 1996 оны зургадугаар сарын 15. Бямба гараг. №119 (1337) Хүлээн авч уулзав Манай оронд айлчилж байгаа Хятадын ардын чөлөөлөх армийн Жанжйн штабын дарга, хурандаа генерал Фу Чуаньюг Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Ш.Жадамбаа өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж ярилцав. Хүлээн авч уулзахад Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Р.Гаваа, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пе Зяй, албаны бусад хүн байлцав. 1996 оны зургадугаар сарын 19. Лхагва гараг. №121 (1339) Харилцан ойлголцох, найрамдлыг гүнзгийрүүлэх зорилготой байв Саяхан манай оронд анлчклсан ХАЧА-ийн Жанжин штабын дарга хурандаа генерал фу Чуанью манай сурвалжлагчийн асуултад хариулж байна. Таны энэ айлчлалын зорилго юу байв, айлчлалын уеэр ямар асуудал хэлэлцэж, ямар тохиролцоонд хүрэв? -Монгол Улсад миний хийсэн энэ удаагийн айлчлалын гол зорилго нь харилцан ойлголцох явдлыг гунзгийрүүлэх, найрамдлыг зузаатгах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Айлчлалын явцад Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, ЗХЕШын дарга нартай уулзаж Хятад, Монгол хоёр орны болон хоёр армийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлаар санал солилцож ойлголцолд хүрлээ. Айлчлал амжилттай боллоо. БНХАУ, Монгол Улс нь найрсаг хөршүүд, хоёр орны болон хоёр армийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх төдийгүй Ази, Номхон далайн энх тайван, тогтвортой байдалд тус нэмэр болох юм. Монголд «айлчлах хугацаандаа бид Монгол найз нарын найрсаг халуун зочлолыг хүлээн авч Монголын ард тумэн, арми, Хятадын ард тумэн, армид гүн гунзгий дотно сэтгэлээр ханддагийг өөрийн биеэр мэдэрлээ. Энэ боломжийг ашиглан дахин баярласнаа илэрхийлэхийн хамт танай сониноор дамжуулан Хятадын Ардын Чөлөөлөх Армийн нийт бие бүрэлдхүүний өмнөөс Монголын Зэвсэгт Хүчний офицер, дайчдад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэлээ илэрхийлэхийг хүсч байна.
1422 -Та манай улсад ирэхээсээ өмнө ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнг Ерөнхийлөгч Б.Н.Ельцин Орос, Хятадын цэргийн түншлэлийн харилцаа шинэ түвшинд хөгжих болно гэж үнэлсан. Үүнийг тодруулахгүй юу? -Сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтаар Хятад Оросын харилцаа, эрүүл, саруул, тогтвортой хөгжих хандлагатай болсоор байна. Хоёр улс харилцан сөргөлдөхгүй, эвсэлд нэгдэхгүй, сайн хөршийн харилцаатай байх, амжилттай хамтран ажиллах, нийтээр цэцэглэн хөгжих болон хөрш, сайн түнш, сайн андын шинэ маягийн харилцааг бий болгож байна. Саяхан БНХАУ-ын дарга Зян Зэминь ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинтэй уулзахдаа Хятад-Оросын хооронд стратегийн түншлэлийн холбоо байгуулах саналыг дэвшүүллээ. Хоёр улсын харилцаа хөгжиснөөр Хятад, Ороо улс цэргийн салбарт бүх төвшинд байнгын харилцаа холбоотой боллоо. Хоёр улсын цэргийн хүрээн дэх хамтын ажиллагаа нь хоёр орон ба тус бүс нутгийн ард түмний эрх ашигт нийцэхээс гадна бүс нутгийн нийцэхээс гадна бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай юм. -БНХАУ нь Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэйн хувьд цэргийн салбартаа цаашид энэ талаар ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж та үзэж байна? -Өнөө үед энэ бүс нутгийн улс төрийн байдал харьцангуй тогтвортой, эдийн засаг нь тасралтгүй эсч байгаа бөгөөд улс, орнуудын хооронд улс төр, эдийн засаг аюулгүй байдлын зэрэг салбарт хоёр талын болон олон талын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт идэвхжин, бүс нутгийн улсууд энх тайван, тогтвортой байдлын төлөө хүчин чармайлт гаргаж байна. Хятад улс ч нэгэн адил. Хятад улс Дэн Сяопины дэвшүүлсэн Хятадын онцлогтой социализмыг байгуулах онолын дагуу эдийн засгаа хөгжүүлэхээр чармайж байна. Үүний тулд Хятад Улсад энх тайван, эргэн тойрны болон олон улсын тогтвортой орчин хэрэгтэй бөгөөд Хятадын тогтвортой орчин хэрэгтэй бөгөөд Хятадын тогтвортой байдал болон хөгжил нь Ази, Номхон далайн энх тайван, тогтвортой байдалд тус нэмэр болох юм. Хятад Улс бие даасан хараат бус энх тайванч гадаад бодлого явуулж байгаа бөгөөд энх тайванаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр дэлхийн улс бүхэнтэй түүний дотор Монгол Улсыг оруулан бүс нутгийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад улс ази, Номхон далайн улс орнуудтай хамт тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө цаашид ч хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Ярилцасан: И.Рэнчинханд 1996 оны зургадугаар сарын 26. Лхагва гараг. №123 (1344) Хилийн боомтуудыг нээх хугацааг хойшлуулав
1423 Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу долдугаар сарын 1 – нээс нээгдэх байсан Баян- Өлгийн Даян, Дорнодын Хавирга, Сүхбаатарын Бичигг, Өмнөговийн Гашуун сухайтын хилийн түр боомтыг монголын талын хүсэлтийн дагуу долдугаар, сарын 15-ны өдрөөс нээж ажиллуулахаар дипломат шугамаар тохиролцсон байна. 1996 оны зургадугаар сарын 26. Баасан. №128 (1346) Гурван улсын хилийн уулзварын цэгийг тогтоосон тухай баримт бичигт гарын үсэг зурав Монгол Улс, ОХУ, БНХАУ- ын хилийи баруун, зүүн уулзварын цэгийг тогтоосон тухай тодорхойлолт-протокол, түүний хавсралт газрын зурагт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бурэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И. А.Рогачов, Хятадын ГЯЯ-ны орлогч сайд Жан Дегуан нар энэ сарын 24-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурав. Мөн гурван улсын хилийн зүүн уулзварын цэгт босгосон хилийн тэмдгийн протоколд Монголын талаас Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Л.Мундагбаатар, ОХУ-ын талаас Тусгай уүрэг гүйцэтгэгч элчин сайд Г.В.Киреев, БНХАУ-ын талаас ГЯЯ-ны гэрээ эрхийн хэлтсийн дарга Чэнь Шицю нар гарын үсэг зурав. Үуний дүнд гурван улсын хилийн баруун, эүүн уулзварын цэгийн байршлыг хуульчлан тогтоолоо. Гурван орны дархан хилийн уулвар цэгийн байршлыг хөдөлбөргүй тодорхойлж албан ёсоор баталгаажуулсан явдал нь хөрш орнуудын ит- гэлцэл, хил хязгаарын амгалаи тайван байдал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт талууд бүрэн санал нийлж байв. 1996 оны зургадугаар сарын 29. Бямба. №129 (1347) Дипломатууд баяр хүргэлээ Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Р. Гончигдоржид Улаанбаатарт суугаа элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгч, хэргийг түр хамаарагч нар өчигдөр бараалхаж баяр хүргэв. Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн ахлагч БНХАУ-аас монгол суугаа элчин сайд Пэй Зяи олон улсын байгууллагын төлөөгчдийг төлөөлөн баяр хүргэж үг хэллээ Тэрбээр Монгол Улсын Их хурал, олон улсын парламентын хэлхээ холбоог улам зузаатгах үйлсдээ их: амжилт гаргахыг УИХ-ын даргад хүсэн ерөөлөө. Дараа нь УИХ-ын дарга Р.Гончигдорж хариу баяр хүргэж үг хэлэв. Р.Гончигдорж: «Монгол оронд олон намын оистем бүрэлдэж.бодит биеллээ олж, монголын ард түмэн ардчилал, шинэчлэл, зах зээлийн эдийн засагт шилжих бодлогыг дэмжиж байгааг саяхан манай оронд болсон парла- ментын сонгууль нотлон харуулав.
1424 Манай улсын ардчилал, шинэчлэлийн үйлсийг Та бүхний төлөөлөн суугаа улс орон, олон улсын байгууллагууд эхнээс нь ойлгон тууштай дэмжиж, тусалж ирсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд бидний хоорондын найрсаг харилцаа, парламентуудын хамтын ажиллагаа шинэчлэлийн үзэл санаанд нийцэн бүх талаар идэвхтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна» гэв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан М.Энхсайханд Улаанбаатарт суугаа элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгч, хэргийг түр хамаарагч нар мөн өдөр бараалхан баяр хүргэлээ. Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн нарын ахлагч, БНХАУ- аас тус улсад суугай Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зяи дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг төлөөлөн баяр хүргэж, Ерөнхий сайдад Монгол Улсаа удирдан залах үйлсдээ өндөр амжилт олохыг ерөөв. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан хариу баяр хүргэж үг хэллээ. «Монгол Улс, дэлхийн бусад улс гүрэн, олон улсын байгууллага, түүний дотор Та бүхний төлөөлөн суугаа улс, олон улсын байгууллагын хоорондын найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад бид сэтгэл ханамжтай баЙна. Монгол Улсын Засгийн газар энэхүү чиг бодлогыг цаашид ч тууштай үргэлжлүүлж, дэлхийн бүх улс гүрэн олон улсын байгууллагуудтай үр бүтээлт хамтын ажиллагаагаа өнөөг хүртэл явагдаж ирсэн найрсаг харилцааныхаа уламжлал, нааштай туршлагад тулгуурлан ардчилал, шинэчлэлийн үзэл санаанд нийцүүлэн бухталаар идэвхтэй хөгжүүлэн, гүнзгийрүүлэх болно гэдгийг энэ завшаанд нотлон хэлэхийг хүсч байна. Та бүхний төлөөлөн суугаа улс орон, •олон улсын байгуудлага, Монгол Улсын хоорондын найрсаг харилцаа.хамтын ажилла- гаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна» гэв. Ш.БАТМӨНХ 1996 оны долдугаар сарын 25. Пүрэв. №147 (1365) Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн тогтмол нислэгийн тоо нэмэгдэх нь Дэд бүгцийн хөгжлийн яамны урилгаар БНХАУ-ын Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын орлогч дарга Бао-Пейде тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлаад уржигдар буцлаа. Айлчлалын явцад 1996- 1997 оны өвлийн цагийн нислэг эхлэх үед лхагва гариг бүрийн Улаанбаатар- Бээжин-Улаанбаатар шугамд хийгдэж буй нислэгийг албан ёсны тогтмол нислэгт тооцохоор тогтлоо. Мөн 1997 оноос эхлэн Ховд-Өрөмчийн чиглэлд МИАТ компанийн нислэг үйлдэж эхлэхээр болов. Харин манай талаас БНХАУ-д хандан, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар-Сөүл, Улаан- баатар-Осака, Улаан- баатар-Токио чиглэлийн нислэгийг Бээжинд коммерийн (Бээжингээс хүн тээвэрлэх) эрхтэйгээр буулт хийх, ЧойбалсанХарбин, Хөх хот-Даланзадгад зэрэг хил залгаа мужуудын хооронд шууд нислэг хийх боломжийг судлах зэрэг хүсэлт тавьсан байна. 1996 оны долдугаар сарын 27. Бямба. №149 (1367)
1425 Цөмийн туршилт хийсэнд харамсал илэрхийллээ БНХАУ энэ долдугаар сарын 29-нд дахин цөмийн турщилт хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд, энэ туршилт нь Хятад улсын энэ онд хийсэн хоёр дахь туршилт бөгөөд өмнөхөөсөө сар гаруйн дараа боллоо. Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг тохирч байгуулах хэлэлцээ төгсгөлийн шатандаа орж, дэлхийн улс тумэн цөмийн туршилтыг зогсоож хориглохыг уриалсаар байгаа энэ үед БНХАУ дахин туршилт хий- сэнд Монгол Улс харамсаж байна. Харин энэ долдугаар сарын 30-наас эхлэн цөмийн туршилт хийхээ түр азнахаа хятадын тал зарлаж байгаад Монгол Улс баяр хүргэж байна. Хятадын тал энэхүү амлалтаа биелүүлж цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ байгуулах тапаар Женевтявагдаж буй хэлэлцээг амжилттай дуусгахад дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ. 1996 оны наймдугаар сарын 1. Пүрэв. №152 (1370) Хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол улс, БНХАУ-ын асуудлыг хариуцсан Бээжин дэх суурин төлөөлөгч ноён Кешаб Матемаг даваа гаригт | хүлээн авч уулзлаа. 1965 оноос эхлэн манай улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 1991-1994 онд хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу жшщ 500 орчим мянган ам. Долларын тусламжийг хуүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чиглэлээр олгосон байна. 1994 онд 1,2 сая, 1995 онд 1,4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүулж, 1995 онд гу- дамжны, харж хандах хүнгүй хүүхдэд туслах зорилгоор нэ- мэлт төслийг 100 мянган ам.долларт багтаан хэрэгжүүлсэн байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн санг дэмжих Японы үндэсний хороо 236 мянган ам.долларын тусламж үзүүлсэн байна. 1996 оны наймдугаар сарын 6. Лхагва. №155 (1373) Найрамдал зах нээгдэв Баян Өлгий аймгийнхан урд хөрштэйгээ хийлийн худалдааг БНХАУ-ын нутаг Улаан Уул боомтод хийдэг байснаа больж Монгол Улсын НУТАГ Белекейн булаг Улаан Уулаас 12 км зайтай оршдог юм. Хилийн худалдааны захыг Монголд нээсэн нь хөрөнгө зардал хэмнэх төдийгүй хилийн худалдаагаар наймаа хийж буй манай иргэдийг гаалийн элдэв төлбөр чирэгдлээс чөлөөлсөн нааштай алхам юм. Уг захыг Найрамдал хмээн нэрлэжээ. Балекейн булгийн хилийн худалдааны захыг ашиглалтанд оруулахын тулд аймаг орон нутгаас багагүй хүч хөрөнгө зарцуулжээ. Энд орон байр, хашаа, агуулах, бусад үйлчилгээний цэг барьж байгуулах ажлыгаймгийн Хөдөлмөр зохицуулалтын алба ажилгүй хүмүүсийн хүчээр гүйцэтгэж байх болжээ гэж тус аймаг дахь манай сурвалжлагч мэдээллээ. 1996 оны наймдугаар сарын 8. Баасан. №157 (1375)
1426 Ли Пэний мэндчилгээг уламжлав Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бурэн эрхт злчнн сайд Пэй Зяиг зх орондоо бурме- сөн буцахтай нь холбогдуулан наймдугаар сарын 21-нд хүлзэн авч уупзлаа. Элчин сайд Пэй Зяи БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэний мэндчилгээг Ерөнхий сайд М.Энхсайханд уламжлахын хамт Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвт итгэлтэй байгаагаа илэрхийлэе. Ерөнхий сайд хөрш орнуудтайгаа харилцахад шинэ Засгийн газрын гадаад бодлого өөрчлөгдөхгүй, Монгол, Хятадын харилцаа цаашид улам бэхжиж, эдийн засгийн хэлхээ холбоо өргөжинө гэдэгт найдаж байна хэмзэн тэмдэглэв. Уулзалтад Гадаад харилцааны яамны нэгдүгээр газрын дарга Г.Гонгор байлцав гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба мэдээлэв. 1996 оны наймдугаар сарын 23. Баасан. №168 (1386) Хүлээн авч уулзав УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пэй Зяиг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Эрдэнэ- билэг, УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Алтангэрэл, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 1996 оны наймдугаар сарын 28. Лхагва. №171 (1389) Галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээв Улаанбаатар – Эрээний чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссан тул Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газар БНХАУ-ын холбогдох бай гууллагатай зөвшилцөн есдүгээр сарын 2-ноос энэ чиглэлийн галт тэрэний хөдөлгөөнийг сэргээв. Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэрэг Замын-Үүд өртөөнд зөвхөн байнга оршнн суугчдыг буулгаж, тэндээс зорчхгч авахгүй аж. 1996 оны есдүгээр сарын 3. Мягмар. №175 (1393) Товч мэдээ Зүүн хойд Азийн байгалийн хий дамжуулах шугам төсөл нэртэй олон улсын хоёрдугаар байга хурал Бээжинд эхлэв. Өнөөдөр өндөрлөх уг бага хуралд БНХАУ, БНСУ, ОХУ, Узбекстан, Казахстан, Монгол, Туркменстаны төлөөлөгчид оролцож байна. 1996 оны есдүгээр сарын 24. Мягмар. №190 (1408)
1427 Эрээнд консултай боллоо Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам ноот соли лцож тохиролцсоны дагуу Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод нээлээ. Тус салбарыг нээх ёслол энэ сарын 18-нд болжээ. Салбар одоогоор «Эрээн» зочид буудалд байрлаж, консул, дэд консул хоёр хун ажиллаж байна. 1996 оны есдүгээр сарын 24. Мягмар. №190 (1408) Тусламжийн барааг хүлээн авлаа Манай улсад гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад БНХАУ-ын Засгийн газраас дэмжлэг болгон гурван сая юанийн үнэ бүхий гал унтраах 150 ширхэг төхөө- өмж, 1000 тн гурил ирүүлсэн юм. Дээрх барааг хүлээлгэн өгсөн тухай актад ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын захирал Д.Болдбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя нар гарын үсэг зурлаа. Энэ оны тавдугаар сард Бээжин хотноо хуралдсан Эдийн засаг, худалдаа. Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр Хятадын Засгийн газар уг тусламжийг өгөх шийдвэрийг гаргасан юм гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтэс өчигдөр мэдээллээ. 1996 оны есдүгээр сарын 24. Мягмар. №190 (1408) «Өнөөгийн Хятад орон» үзэсгэлэн нээгдлээ БНХАУ байгуулагдсаны 47 жилийн ойд зориулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-ын ЭСЯ, соёл үйлчилгээний “Чандмань” төв хамтран “Өнөөгийн Хятад орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын зино өдрүүдийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя, Хятадын соёлын атташе Дө Бо» Монгол, Хятадын парламентын бүлгэмийн дарга Т.Эрдэнэбилэг. ГХЯ-ны нэгдүгээр газрын захирал Г.Гонгор Гэгээрлийн яамны Соёлыи газрын дарга Н.Уртнасан болон албаны бусад хүн оролцов. Үээсгэлэнд Хятад Улсын эдийн эасгийн шинэчлэлт, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи Хятадын хот, хөдөөгийн бутээн байгуулалт, ард түмний амьдрал, хөгжлийн нүүр царайг харуулсан 200 гаруй гэрэл зургийг дэлгэн үэүүлжээ. Нээлтийн үеэр өнөөгийн Хятад орны аж үйлдвэрийг харуулсан баримтат киног үзүүлж сонирхууллаа, Үзэсгэлэн энэ сарын 26-30-ныг хүртэл ажиллах юм. 1996 оны есдүгээр сарын 27. Баасан. №193 (1411)
1428 Хүлээн авч уулзав УИХ-ын дарга Р.Гончигдорж БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизяг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.Сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд цаашид хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэн чиглэл хэвээр байх болно гэдгийг нотоллоо. УИХ-ын дарга Р.Гончигдорж Хятадын үндэс-ний баярын өдрийг тохиолдуулан ноён Элчин сайдаар уламжлан хятадын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөлөө. УИХ-ын дэд дарга, Ц.Элбэгдорж элчин сайд Чи Жизяг мөн өдөр хүлээн авч уулзлаа. 1996 оны аравдугаар сарын 1. №195 (1413) ЧИЖИЗЯ: Ямар ч тохиолдол,нөхцөл байдалд энэ бодлого өөрчлөгдөхгүй Чи Жизя 1937 онд Хэбэй мужид төрсөн. Бирмийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-нд ажилтан, гуравду-гаар нарийн бичгийн дарга, Тайландын Вант Улс, Мьянмагийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр, Гадаад явдлын яамны Азийн хэлтэст референт, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, тасгийн орлогч дарга, дип-ломат харилцааны туүхийн редакторын кабинетад нэгдүгээр нарийн бичгийн дарга, тасгийн даргаар ажиллаж байсан аж. 1995 оноос ГЯЯ-ны Азийн хэлтэст зөвлөхийн алба хашиж байжээ. Гэр бүлтэй, хүү, охин хоёртой. Өнөөдөр БНХАУ байгуулагдсаны 47 жилийн ойн өдөр. Тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чи Жизятай манай сурвалжлагч уулзаж ярилцжээ. -Монгол, Хятадын харилцааны өнөөгийн төвшинг ноён элчин сайд та хэрхэн үнэлж байна вэ? -Монгол, Хятад хоёр улс уул усаар холбогдсон, олон зууны түүхтэй уламжлалт найрамдалт харилцаатай хөрш орон. Хоёр талын хамтын хүчиу чармайлтын үр дүнд Хятад, Монголын найрсаг харилцаа сүүлийц жилүүдэд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан, техник, батлан хамгаалахын зэрэг бүх салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр орны харилцаа нь энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим болон манай хоёр орны хооронд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажил-лагааны тухай гэрээний зарчимд үндэслэгдэж байгаа юм. Уламжлалт энэ найрсаг’ харилцаагаа улам хөгжүүлэх нь хоёр орны нийтлэг эрх ашиг, хоёр ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байна. Монгол Улс бол БНХАУ-ын чухал хөрш. Хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын тууштай бодлого юм. Ямар ч тохиолдол, нөхцөл байдалд энэ бодлого өөрчлөгдөхгүй. -Таны бодлоор хоёр орны харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх ямар боломж, арга эам байна вэ?
1429 -Төр, засаг, парламөнтын удирдагчид сүүлийн жилүүдэд байнга харилцан айлчилж байлаа. Эдгээр айлчлал нь бидний хооронд харилцан ойлголцох явдлыг улам гүнзгийрүүлэх, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн. Хоёр орны дээд хэмжээний айлчлалыг хятадын тал чухалчлан үзэж, цаашид үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Хятад, Монгол хоёр улс дипломат салбарт ч үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Ганц жишээ. Хэлэхэд энэ оны есдүгээр сарын 18-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дүгээр чуулганы үеэр Тайвань НҮБ-д элсэн орох тухай төслийг 16 орон хэлэлцүүлэхэд Монгол Улсын Засгийн газар шударга байр суурь баримталж уг төслийг эсэргүүцсэн билээ. Монгол Улс нэг Хятад улсын бодлого, байр суурь баримталж буйд бид их талархдаг. Хоёр орны хооронд 1991 онд худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш эдийн засаг, худалдааны харилцаа амжилттай хөгжиж байна. Эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх нь хоёр орны эдийн засгийн бүтээнI байгуулалтад ихээхэн тустай юм. Ингэж өргөтгөх боломж, нөөц бололцоо хоёр талд бий. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам өргөтгөх арга хэлбэр, боломж сувгийг эрж олох талаар хамтран ажиллахад хятадын тал бэлэн байна. Монгол Улсын сайн хөрш, сайн түнш ямагт байхад бид бэлэн байна. Ийм харилцаа нь зөвхөн XXI зуун руу чиглэсэн түр зуурын юм биш I ээ. -Монголд томоохон хандивлагчийн нэг нь Хятад Улс гэдгийг манайхан сайн мэднэ. Зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлэх, хүрээг өргөтгөх ямар боломж байгаа бол? -Танай улс эдийн засгааI хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Манай улс ч нэг адил. Монгол Улсын эдийн засгийн бүтээн байгуулалтад манай улс зээл, тусламж үзүүлж байгаа боловч хязгаарлагдмал байгаа юм. Хоёр орны хооронд байгуулсан эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрүүдийг хэрэгжүүлж, үр өгөөжийг дээшлүүлэхийн төлөө байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ард түмний амьдралыг дээш-лүүлэхэд Хятадын ард түмэн бага ч гэлээ хувь нэмэр оруулахад бэлэн байна. -Та урьд нь манай улсад ирж байсан уү, хэр мэдэх вэ? -Монголд анх удаа ирж байна. Улаанбаатарт ирснийхээ маргааш үдэд л Ерөнхийлөгч П.Очирбатад итгэмжлэх жуух бичгээ барьсан. Ийм богинохон хугацаанд итгэмжлэх жуух бичгээ барих болол-цоо олгосон нь зөвхөн надад хүндэтгэл үзүүлж буй явдал бус БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үзэж буйг харуулж байгаа хэрэг юм. Миний төрсөн нутаг Монголд их ойрхон байна. Монгол бол өргөн уудам нутагтай, баялаг ихтэй, байгаль сайхантай, ард түмэн нь зочломтгой, хөдөлмөрч гэдгийг мэднэ. -Үндэснийхээ баярын энэ өдөр Та манай сонины уншигчдад хандаж юу хэлэхсэн бол? -БНХАУ байгуулагдсаны 47 жилийн ойг тохиолдуулан «АЭ» сонины уншигчид, Монголын нийт ард түмэнд чин сэтгэлиин мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг ерөөе! Ярилцсан Ш.Содномжамц
1430 1996 оны аравдугаар сарын 1. Лхагва. №195 (1413) Элчин сайд шагнал гардууллаа Монголын хуүхдийн ордон, БНХАУ-ын Элчин сайдын яам, «Сансар» кабелийн телевиз, «Би Би Би» сонины газраас хамтран монголын хуүхэд багачуудын дунд дөрвөн сарын хугацаатай зарласан «Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл» хэмээх сонгодог үлгэрийг үргэлжлүүлэн зохиох уралдааныг БНХАУ байгуулагдсаны 47 жилийн ойн үеэр дүгнэлээ. Уралдаанд хот, хөдөөгөөс 70 шахам хүүхэд бүтээлээ ирүүлснээс Архангай аймгийн Хангал сумындуцд сургуулийн сурагч эгч дүү Т.Сувд-Эрдэнэ, Т.Болор-Эрдэнэ нарын бүтээл тэргуүн байр эзэлж, удаахь байрт нийслэлийн тавдугаар дунд сургуулийн сурагч Г.Мэндхүү, төрөлжсөн сургалттай дэд ннститутийн сурагч Ж.Мандухай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургуулийн сурагч Х.Тувшинбаяр нарын зохион бичлэг шалгарч «Сансар» кабелийн телевизийн мөнгөн шагнал, дөрвөн байгууллагын диплом хүртсэн байна. Шагналыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя, «Сансар» кабелийн телевизийн захирал Шан Шен Ли, Монголын хүүхдийн ордны захирал Б.Ишцог нар гардууллаа 1996 оны аравдугаар сарын 2. Лхагва. №196 (1414) Хятадын цэргийн сургуульд суралцана Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яамдын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Хятадын Лоян хотын цэргийн гадаад хэлний дээд сургуульд суралцахаар дэд ахлагч Б. Жаргалсайхан, Д. Энхтүвшин (эмэгтэй) нар саяхан урд хөршийг зорив. Б. Жаргалсайхан Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын Д.Энхтүвшин Улаанбаатар хотын 53 дугаар дунд сургуулийн аравдугаар ангийг төгсөж, ЦИС-ийн ерөнхий цэрэг, ар тал-эдийн засгийн нэгдугээр дамжааг өнгөрсөн хавар онц дүнтэй дүүргэжээ. Тэд Хятадын цэргийн дээд сургуульд суралцах монголын анхны оюутнууд боллоо. П.Батнайрамдал 1996 оны аравдугаар сарын 23. Лхагва. №211 (1429) «Түмэн бүс» хөтөлбөрийн хүрээнд ямар төсөл хэрэгжүүлэх вэ? «Түмэн бүс» хөтөлбөрийн зөвлөлдөх комиссын хоёрдугаар хуралдаан энэ аравдугаар сарын 21- 23-нд Бээжин хотноо болжээ. Уг хуралдаанд гишүүн БНХАУ. БНАСАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ-ын төлөөлөгчөөс гадна Канад, Финланд Дани, Япон, Нидерланд Улс, Дэлхийн банк, Аэийн хөгжлийн банкны албан ёсны төлөөлөгчид, Австрали, Франц, Норвег, АНУ, Исландын төлөөлөгчид ажиглагчаар оролцлоо.
1431 Хуралдаанаар «Түмэн бүс» хөтөлбөрийн нарийн бич- гийн дарга нарын газрын тайлан,’ хөрөнгө дайчилж олох талаар хийсэн ажлын тайлан, Түмэн голын сав газрыг хөгжүүлэх хөтөл- бөрийн хоёр дахь үө шатны төсөл болон Япон Улсыг комиссын гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэв. Хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлд гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, Зас- гийн газруудын хооронд хоёр талын, ялангуяа бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах саналыг Монголын төлөөлөгчид дэвшүүлж, түүнийг төслийн баримт бичигт тусгахаар болов. -«Түмэн бүс» хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газрын 1997 оны ажлын төлөвлөгөөнд Мон- голын талаас оруулах төслийн тодорхой санал бэлтгэж очсоны дүнд нийт нэг сая 600 мянган ам. Долларын өртөг бүхий хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр тусгуулав. Үүнд: Монголд хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (510 мянган ам.доллар). Дорнод Монголын авто замыг сайжруулах судалгаа (70 мянган ам. Доллар), аялал жуулчлалын мастер төлөв- лөгөө (30 мянган ам. Доллар), Дорнод Монголын геологийн ерөнхий судал- гаа (600 мянган ам.доллар), Дорнод аймгийн эрчим хүчний хангамж, Халхын гол хүртэл цахилгаан шугамаар холбох судалгаа (50 мянган ам. Доллар), Улаанбаатар- Дорнод-Түмэн голын алсын халбооны системийн судал- гаа (80 мянган ам.доллар), Чойбалсан хотын холбооны сүлжээний шинэчлэлийн судалгаа (70 мянган ам. Доллар) мөн хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн судалгаа (70 мянган ам .доллар), Дорнод Монго- лын газрын элэгдлийн судалгаа (50 мянган ам. Доллар), Чойбалсанг Хятадын төмөр замын сүлжээнд БНХАУ-ын Байшинг хотоор дамжуулан холбох урьдчилсан судалгаа (70 мянган ам.доллар) орж байна. Эдгээрээс Чойбалсан хотыг Хятадын төмөр замын сүлжээтэй холбох төслийг Швед Улсын Засгийн газраас, бусад төслийг «Түмэн итгэлийн сангаас» санхүүжүүлэхээр тооцож байгаа болно. Харин Дорнодын эрчим хүчний болон холбооны хоёр төсөл, Дорнод Монголын аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний төсөлд хандивлагч олох хэрэгтэй байна гэж «Түмэн бүс» хөтөлбөрийн үндэсний ба-гийн ахлагч, төлөөлөгчдийн тэргүүн Л.Дэмбэрэл ярилаа. З. Оюунбилэг 1996 оны аравдугаар сарын 30. Лхагва. №216 (1434) Хяналтын ажилтай танилцаж байна Төрийн хянан шалгах хорооны дарга Л. Жавзмаа тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчдийг БНХАУ-ын ХЯНАЛТЫН яамны сайд Зау Чиньже урьжээ. Төв, Өвөрхангай, Дороговь аймгийн Хянан шалгах хорооны дарга нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байна. Тэд хоёр орны хяналтын байгууллагуудын хооронд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны талаар санал солилцон протокол байгуулан, Хятадын орон нутгийн хяналтын байгууллагуудын ажилтай танилцах юм байна.
1432 Э. Баянлиг 1996 оны арваннэгдүгээр сарын 16.Бямба. №229 (1447) Онгоцны бүхээгнээс мэндчилэв Чили, Бразили, Венесуэл, Итали улсад айлчлаад эх орондоо буцаж явсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн уржигдар манай улсын нутаг дээгүүр нисч өнгөрөхдөө Ерөнхий сайд М.Энхсайханд онгоцны бүхээгнээс мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд: -Танай улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх завшааныг ашиглан Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд нь сайн сайхны ерөөл дэвшүүлье гэжээ. Мөн энэ өдөр БНХАУ, Балба улсад төрийн айлч- лал хийхээр явж байсан ХБНГУын Ерөнхийлөгч Роман Херцог манай улсын нутаг дээгүүр нисч өнгөрөхдөө Ерөнхийлөгч П.Очирбатад мэндчилгээ дамжуулсан байна. Б. Тэмүүлэн 1996 оны арваннэгдүгээр сарын 20 .Лхагва. №231 (1449) Цахилгаан утас ирүүлэв ОХУ-д айлчлахаар явсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Монгол Улсын нутаг дээгүүр дайран өнгөрөхдөө Ерөнхий сайд М.Энхсайханд ирүүлсэн цахилгаан утсандаа Монголын Засгийн газар, ард түмэнд хөгжил цэцэглэл, сайн сайхныг хүсье гэж тэмдэглэжээ. 1996 оны аравдугаар сарын 28. Бямба. №259 (1477) 1997 он ҮНЭН сонин БНХАУ-ын Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан, УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Ц.Элбэгдорж, УИХ дахь Монгол, Хятадын пардаментын бүлгийн зарим гишүүн өчигдөр Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд очиж,гүн эмгэнэл илэрхийллээ. Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга нар Элчин сайдын яамны эмгэнэлийн дэвтэрт “БНХАУ”-ын гарамгай удирдагч, Хятадын нээлттэй бодлого, өөрчлөлт, шинэчлэлтийг санаачлан хэрэгжүүлэгч, XX зууны дэлхийн нэрт улс төрийн зүтгэлтний нэг, хятадын ард түмний үнэнч хүү Дэн Сяопин таалал төгссөнд Монголын төр, засаг, ард түмний өмнөөс болон хувиасаа БНХАУ-ын төр, засгийн газар хятадын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье» гэж бичин гарын үсгээ зурцгаажээ.
1433 Мөн өдөр УИХ-д суудалтай МҮАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бат-Үүл, МСДН-ын төлөөлж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Л .Бямбажаргал нар Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд очиж Хятадын нэрт удирдагч Дэн Сяопин таалал төгссөнд намуудынхаа өмнөөс эмгэнэл илэрхийллэв. 1997 оны хоёрдугаар сарын 22. Бямба. №39 (1517) Цяо Ши Улаанбаатарт хүрэлцэн ирлээ Улсын Их Хурлын дарга Гончигдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийхээр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, УТТ-ны Байнгын хорооны гишүүн Цяо Ши өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Цяо Ши тэргүүтэй төлөөлөгчдийг Буяант-Ухаагийн нисэх онгоцны буудалд УИХын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Зориг, УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэг, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Монгол Хятадын ЗАсгийн газар хоорондын эдийн засаг, хамтын ажиллагааны комиссын Монголын хэсгийн дарга Г.Нямдаваа, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Цог болон албаны бусад хүн угтлаа. Мөн Улаанбаатарт суугаа БНХАУ-ын дипломат ажилтнууд, хятад иргэдийн төлөөлөгчид байлцав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цао Жи, Байнгын хорооны даргын гэргий Юй Вэнь, Байнгын хорооны найман гишүүн, 18 зөвлөх мэргэжилтэн, хамгаалалт үйлчилгээний 17 хүн, 17 сэтгүүлч, сурвалжлагч ирлээ. С.Гантогоо 1997 оны дөрөвдүгээр сарын 14. Даваа №80 (1558) Тамсагийн тосыг Хятадад экспортлоно Дорнод аймгийн Тамсагийн сав газарт хайгуул хийж буй АНУ-ын “СОТАМО” компани газрын тос олборлох шахуурга, тоног төхөөрөмжөө Америкаас саяхан ачуулжээ. Төхөөрөмжийг Монголын мэргэжилтнүүд угсарч суурилуулах бөгөөд Тамсаг-XXI талбайн XXI-1, XXI-2, тосон-Уул XIX талбайн XIX-2 цооногийн олборлолтыг долдугаар сарын 28- наас эхлэх юм байна. Тамсагийн сав газраас олборлосон газрын тосыг БНХАУ-д экспортлох ажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд өрөмдөж эхэлсэн XIX-3 цооногийн 3400 метр хүртэл өрөмдөх юм. Одоогоор 1975 метрийн гүн өрөмдлөг хийжээ. Тос 2161 метрээс доош гүнээс гарах магадлалтай гэж тэд тооцоолж байна. Ч.Онон 1997 оны тавдугаар сарын 15. Пүрэв.№108 (1586)
1434 Оюун ухаанаа баярлуулах өдөр боллоо Улсын төв номын сангийн үүдэнд өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэнд номын зах ажиллаж, яруу найрагчид шүлгээ уншин, урлагийнхан тоглол-тоо сонирхуулж байв. Монгол бичгийг боловсронгуй брлгож, уламжлуулсны 750 жилийн ой энэ онд тохиосон бөгөөд уг ажлын хүрээнд тавдугаар сарын 20-ныг бичиг соёлын хишиг өдөр болгон тэмдэглэж байгаа аж. Ёслолын ажиллагааг нээж, Улсын төв номын сангийн захи-рал Ж.Сэржээ Ноднингоос эхлэн тэмдэглэж байгаа энэ өдрийг мөн хөдөө орон нутагт тэмдэглэж байна. Улсын хил дээр хураагдсан түүх, соелын дурсгалт зүйлсийг Гаалийн ерөнхий газраас Гэгээрлийн яаманд шилжүүлзн өп байгааг энд хэлэхэд таатай байна» гэлээ. Монгол бичигг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Улсын төв номын сангийн захирал Ж.Сэржээ, МУИС-ийн багш Ш.Чоймаа нарыг соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, «Хүмүүн бичиг» сонины эрхлэгч Т.Галданг Гэгээрлийн яамны жуух бичгээр шагнасныг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав гардууллаа. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Р.Гончигдорж, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энхбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа, Улаанбаатар дахь ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын яамныхан байлцлаа. Хишиг өдөрт оролцсон ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан Скородумова: «Би МУИС-ийн бапш Ш.Чоймаатай хамтарч монгол бичгийн сурах бичгийг орос хэлээр гаргаж байгаа. Олон улсын монголч эрдэмтдийн их хурлаас өмнө номоо гаргах бодолтой байна гэж ярьж байв. Номын худалдаа хийж буй Б.Ууганбаяр: -Нийслэлийн гудамжинд ном худалдаалдаг гурван цэгийн 40-өөд хүнээс дөрөвт нь Улсын төв номын сангийн уудэнд худалдаа хийхийг зөвшөөрч, урилга өгсөн. Урилгын эзэн болсондоо би баяртай байна гэж ярилаа. Нээлтийн ажилла-гааны дараа тус номын сангийн хоёрдугаар давхарт уран хичээнгүй бичгийн уралдаан болж, үнэт ховор номын фондод үзэсгэлэн ажиллуулж байлаа. УИХ-ын дарга Р.Гончигдорж номын фондын үзэсгэлэнг үзээд санал сэтгэгдлийн дэвтэрт «Номын хишиг өдөр энэхүү товч боловч агуу их үзмэрийг узэж, өвөг дээдсээс эрдмийг дээдлэн хүндэлж, дэлгэрүүлж ирснийг дахин нэг харж сэтгэлээ тэжээн сэргээв» гэж бичлээ. З.Оюунбилэг 1997 оны тавдугаар сарын 21. Лхагва. №13 (1591) Хамгийн сонирхолтой нь «Улаан интоор» БНХАУ Хонконгт бүрэм эрхээ сэргээн хэрэгжүүлж буйд зориулан БНХАУ-ын Элчин сайдын яам «Өргөө» кино театртай хамтран Хятадын кино өдрүүд зохион байгуулж байна. Уржигдар болсон кино өдрүүдийн нээлтийн ажил-лагаанд БНХАУ-ын Элчин сайдын яамны соёлын зөвлөх Хуан Хай-Линь, хоёрдугаар нарийн бичгийн дарга Дэ-бо, Цай-ВэньРуй болон Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнууд, мөн Гэгээрлийн яамны соёл
1435 урлагийн газрын дарга Н.Уртнасан, «Өргөө» кино театрын захирал Д.Баатар нар оролцлоо. Энэ үеэр «Хятадын Хонконг» баримтат кино, «Линь-Зэсюй» уран сайхны кино гарлаа. Кино өдрүүд гурав хоног үргэлжлэх бөгөөд «Лись-Зэсюй», «Улаан интоор»,. «БНХАУ-96», «Хя-тадын Хонконг» зэрэг уран сайхны болон баримтат кино гарах ажээ. Хамгийн сонирхолтой нь “Улаан интоор” кино юм. Б. Гэрэлчимэг 1997 оны зургадугаар сарын 23. Даваа. №141 (1619) БНХАУ-ын дарга мэндчилгээ ирүүлэв Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Багабандийн нэр дээр БНХАУ-ын дарга Зян Зэминь баярын мэндчилгээ дэвшүүлсэн цахилгаан утас ирүүлжээ. Уг цахилгаанд Хятад, Монгол хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа энх тайвнаар зэрэгцэн орших таван зар-чимд тулгуурлан бэхжин хөгжинө гэдэгт итгэж байна» гэж тэмдэглэсэн байна. 1997 оны зургадугаар сарын 26. Пүрэв. №144 (1622) Хятадын тусламжийн бараа БНХАУ-ын Засгийн газ-раас Монгол Улсын Засгийн газарт 20 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсны дагуу Хятадын талаас гурил, цагаан будаа, элсэн чихэр нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар 1997 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тохиролцсон билээ. Энэ тохиролцооны дагуу Монголын талын хэрэгжүүлэгч «Улаанбаатар имлэкс» компани Хятадын талын «Син тиэн» олон улсын техник, эдийн засгийн хэрэгжүүлэгч компани гэрээ байгуулсан бөгөөд Хятадын талаас 3100 тонн гурил, 1300 тонн цагаан будаа, 870 тонн элсэн чихрийг Монголын тал саяхан хүлээн авав. Буцалтгүй тусламжаар олгосон эдгээр барааг хүлээн авсан тухай актад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чи Жизя нар өчигдөр Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурлаа гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтэс мэдээллээ. 1997 оны долдугаар сарын 18. Баасан. №161 (1639) Автомашины үзэсгэлэн худалдаа БНХАУ-ын “Тянь-Е” машины үйлдвэр «Тянь-Е» машины уйлдвэр нь Хэбэй мужид 1949 онд байгуулагдсан БНХАУ-ын автомашины анхны үйлдвэрийн нэг юм. Тус үйлдвэр Япон, АНУ, Тайваны тэргуүний техноло-гиор төрөл бүрийн автомашин үйлдвэрлэдэг бөгөөд БНХАУ-ын түүхэнд анхны суудлын бо-лон ачааны хосолсон автомашиныг үйлдвэрлэгчдийн нэг юм.
1436 АНУ-ын Крейслер пүүсийн ноу хау патент ашиглан үйлдвэрлэж байгаа «Тянь-Е» машин 5 хүний суудалтай, 500 кг ачаа ачиж 100 км-т 8.8-9-0 литр бензин (А-76) хэрэглэж, 110-120 км/цаг хүртэл хурд-лах хүч чадалтай. Уг машиныг Монгол Улсын хөдөөгийн хөдөлмөрчид нэн ялангуяа малчид, хувийн аж ахуй эрх-лэгчид, жижиг дунд үйлдвэрүүдэд зориулан нийлүүлэх саналтай байна. «Тянь-Е» машиныг манай улстай байгаль, цаг уурын хувьд ойролцоо нөхцөлтэй Шинжаан Уйгур, ӨМӨЗО-ны болон Арабын улсуудад борлуулдаг. Нэн ялангуяа БНХАУын малтай районд ихээ-хэн эрэлт хэрэгцээтэй борлогддог машин юм. Энэ машиныг Монгол Улсад байнга борлуулах төлөөлөгчөөр Монгол Улсын «Шинэ Интернэшнл» ХХК, БНХАУ-ын «Дун-фан» компаниудыг сонгон авч байгаа бөгөөд захиалга өгсөн болон худалдан авах сонирхолтой хүмүүст Улаанбаатар болон Эрээн хотоос түргэн хугацаанд нийлүүлнэ. Энэ машиныг Улаанбаатарт гааль, худалдааны татвар, тээврийн зардал, анхан шатны шаардлагатай багаж хэрэгсэл оролцоод борлуулах үнийг 1ш-9000, 2ш-8900, Зш-8800, 4ш8600, 5ш-ээс дээш 8500 долларт багтаан худалдахаар тооцож байна. Машиныг валют, бараа солилцооны болон бусад ямар ч хэлбэрээр борлуулах бөгөөд олон тоогоор худалдаи авбал үнийн тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх болно. Мөн уг машинд шаар-дагдах сэлбэг, засвар үйлчилгээний газрыг Улаанбаатар хотын «Да хүрээ» эахад нээхээр төлөвлөж байна. Дэлхийн дээд ангиллын машины түвшинд хүрсэн БНХАУ-ын чанар сайтай суудлын болон ачааны зориулалттай автомашины үзэсгэлэн-худалдаанд өргө-нөөр оролцохыг урьж байна. «Да хүрээ» захад үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 30, 31 -нд болно. 1997 оны долдугаар сарын 30. Бямба №198 (1676) Бээжинг зорино “Тамхи ба эрүүл мэнд” сэдэвт дэлхийн аравдугаар бага хурал энэ сарын 26-28-нд Бээжин хотноо болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд чуулах тус хуралд ЭМНХ-ын сайдын зөвлөх Г.Дашзэвэг тэргүүтэй албан ёсны дөрвөн төлөөлөгч, хувиараа оролцох хүмүүс, маргааш мордоно. Хачирхалтай нь тамхины эсрэг сурталчилгааг гардан хийдэг Эрүүл мэндийн сургалт, арга зүйн төвөөс ганц ч мэргэжильтэн ороогүй гэнэ. Г.Мөнхнасан 1997 оны наймдугаар сарын 22. Баасан №191 (1669) Цян Цичэнь: Бие биеэсээ суралцах зүил их бий БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд, ноён Цян Цичэний манай улсад хийсэн айлчлалынхаа талаар “АЭ”-ийн сурвалжлагчийн асуултад хариулж байна.
1437 -БНХАУ, Монгол Улс хоорондын харилцаанд ямар нэг хүндрэл учрахаар асуудал байна уу? -Хоёр улсын хооронд шийдвэрлэж дийлшгуй том асуудал байхгүй гэж би бодож байна. Би айлчлалынхаа үеэр танай орны удирдагчидтай уулзаж ярилцсан. Гэхдээ хөрш аж төрж буй улсын хувьд ямар ч зөрчил байхгүй гэж бас болохгуй. Тухайлбал, танай оронд ойн хүчтэй түймэр гарлаа гэхэд манай оронд дамжин орж ирдэг зэрэг бэрхшээл бий. -Хилийн худалдаа боомтын асуудлыг хоёр талд хэрхэн ашигтайгаар шийдвэрлэх талаар Хятадын Засгийн газраас баримталж буй бодлого юу вэ? -Хятад Улс Монголтой дөрвөн мянган км газар нутгаар хиллэдэг. Хил дагуу арав гаруй боомт байгуулагдсан нь хоёр орны иргад харилцан чөлөөтэй зорчих, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүулэх нзн таатай нөхцөл болдгийг дурдах хэрэгтэй. Гэхдээ энэ өргөн хил хяэгаарт дэг журам тогтоон ажиллахад ихэд хүндрэл учирдаг. Хилийн элдэв маргааныг хоёр улс харилцан зохицуулдаг байх хоёр орны хууль дүрмийг харилцан хүндэтгэж, дүрэм журмыг сайтар мөрддөг байх хэрэгтэй. Айлчлалынхаа явцад «Гэмт хэрэгтэн шилжуүлэн өгөх тухай» Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээнд гарын үсэг. Зурсан. Энэ нь хууль эрх зүйн асуудлыг зохицуулах, хил орчмын аюулгүй байдлыг хангахад ач холбогдол өгөх болно. -Хоёр орны уламжлалт харилцаа 2000 оноос хойш ямар хэлбэрээр өргөжин хөгжих бол? -Хятад, Монгол хоёр улс эртний уламжлалт харилцаатай. Хүйтэн дайны жилүүдэд Орос, Хятад хоёр хөрш орны харилцаа сөргөлдөөнтэй байсан нь Монгол оронд ямар нэг байдлаар нөлөөлсөн гэж бодож болно. Харин 1990 оноос хойш бидний найрсаг харилцаа бэхэжлээ. Одоо Монгол, Хятад улс нээлттэй! Шинэтгэлийн бодлого явуулж байна. Нэг зорилготой ч өөр өөрийн онцлогтой бодлого! Учир бие биеэсээ суралцах! Зүйл их бий. -Хонгконг БНХАУ-ын: мэдэлд шилжсэнээр Хятадад эдийн засгийн ямар ашиг, өөрчлөлт орж байна вэ? -Бид Сянганыг буцааж аваад “нэг улс хоёр систем” гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Сянган Хятадын мэдэлд шилжсэн ч тус бүс нутг бие даасан гаалийн системтэй, мөнгөн тэмдэгт, санхүү төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй үлдсэн. Нэг албан тушаалтныг Бээжингзэс томилохгүй, нэг ч долларын татвар төлөхгүй эрхтэй юм. Сянган Хятад Улсад нэгдсэнээр эдийн засгийн өндөр хөгжилтэй, олон улсын тээвэр санхүү банкны хамгийн чухал ар тал болж буй билээ. Сянганы эдийн засаг цаашид ч улам хөгжих бөгөөд энэ нь Хятадын эдийн засагт орж ирж буй том ашиг юм. Бид энэ бодлогыг 1999 оны арванхоёрдугаар сард Хятадад нэгдэх Португалийн колони Макаод бас хэрэгжүүлнэ. Тэрчлэн Хятадын нэг хэсэг Тайваньд ч энэ бодлогогыг авч явуулна. О.Ариунтуяа 1997 оны наймдугаар сарын 23. Бямба №192 (1670) Хятад машины үзэсгэлэн худалдаа
1438 БНХАУ-ын «Тянь-Е» суудлын болон ачааны автомашины үзэсгэлэн худалдаа «Шинэ Интернэшнл» компанийн байранд уржигдар нээгдэв. “Тянь-Е” машиныг АНУ-ын «Крейслер» пүүсийн ноу хау патентаар үйлдвэрлэдэг бөгөөд Шинжаан, Уйгур, Арабын улсуудын бартаа ихтэй замд тохиромжтой байдаг бололтой. 500 кг ачааны даацтай, таван хүний суудалтай өнгө үзэмж сайтай энэ машин 100 км зам туулахад есөн литр бензин зарцуулдаг, ойролцоогоор 9000 ам.долларын үнэтэй аж. «Тянь-Е» машиныг Монголд борлуулах албан ёсны төлөөлөгч «Шинэ Интернэшнл» компани БНХАУ-ын «Дун фан»‘компани болон «Тянь-Е» машины үйлдвэртэй хамтран үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Т.АНАР 1997 оны наймдугаар сарын 30. Бямба. №198 (1676) Хятадын туршлагатай жишиж ярилцлаа Шинжлэх ухааны академи, Сэргээгдэх эрчим хүчний корпорац хамтран «Хөдөөгийн эрчим хүч, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан төлөвлөх, хэрэглэх» сэдэвт долоо хоногийн семинар ярилцлага зохион байгуулж байна. Семинар ярилцлагад олонхи аймгаас энэ асуудлыг сонирхогчид ирж оролцож буй ажээ. Хүн амынхаа 80 хувийг сэр-гээгдэх эрчйм хүчээр хангасан БНХАУ-ын туршлагатай жиших байдлаар ярилцаж байгаа аж. Семинарт УИХ-ын зарим гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн яамны хариуцлагатай ажилтнууд, БНХАУ, Тайландын мэргэжилтнүүд оролцож байна. «Семинар-ярилцлагын гол зорилго нь хөдөөгийн хүн амыг эрчим хүч, цахилгаан, дулааны болон радио, телевизийн үйлчилгээгээр хангах асуудлыг шийдвэрлэхэд туслах явдал. Семинар ярилцлагын эцэст энэ талаар тодорхой шийдвэр гаргана. Сэргээгдэх эрчим хүчний корпорац, «Монмар» компани дээр хоёр өдрийн үзүүлэх сургууль болно» гэж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа ярив. Б. Алтанцэцэг 1997 оны есдүгээр сарын 5. Баасан №203 (1681) Хонконгийг нэгтгэсэнтэй дүйцэх том үйл явдал Хятадын коммунист намын XV их хурал есдүгээр сарын 12-нд Бээжинд болно. Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх Шэнь-Цин-И их хурлын талаар манай улсын парламентад суудалтай намын тэргүүн нарт мэдээлэл хийсэн байна. Хятадын социалист бүтээн байгуулалт түүхэн чухал үе шатанд орох үед их хурал болж байна гэж ХКН дүгнэж буй аж. Энэ их хурлаар Хятадын коммучистууд нэгэн зууны турш ард түмнийхээ хийсэн бүтээн байгуулалтын түүхийг цэгнэн үзэж, ирэх зууны эхний 50 жилийн улс орныхоо хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох юм байна. 58 сая гишүүнтэй Хятадын эрх баригч коммунист намын их хуралд 2048 төлөөлөгч сонгогджээ. Хонконг БНХАУ-д нэгдсэн хийгээд ХКН-ын ХҮ их хурлыг Хятадын энэ жилийн хамгийн том үйл явдал гэж дүгнэж
1439 буй аж. Их хурлаар ХКН-ын удирдах шинэ аппаратыг сонгох юм байна. Хятад Улсын иргэн бүрт энэ хурлын шийдвэр хамаатай гэж элчин зөвлөх Шэнь-Цин-И ярьжээ. Х. Огторгуй 1997 оны есдүгээр сарын 11. Пүрэв. №208 (1686) Бөхийн өргөөний унийг хятадууд өлгөнө Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) бөхөд дуртай үзэгч олондоо зориулж буянтай үйлс санаачлан спортын ордон-монгол бөхийн өргөө барихаар таван жилийн тэртээ шав тавьж, 1993 оны хавраас барилгын ажлыг нь эхлүүлсэн билээ. Бөхийн өргөөнийхөэ ханыг нэгэнт дугуйлсан бөгөөд одоо унийг нь өлгөх гэж байна. Унь өлгөх хүмүүс нь өргөөний ажлыг гүйцэтгэж буй барилгын цэргийн 073 дугаар ангийнхан ч бус, оросууд ч бус, харин урд хөршийн ажилчид ажээ. Бөхийн өргөөний дээврийн караказ зангидах ажлын явцын талаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржоос тодрууллаа. -Дээвэр тавих анхны хувилбараас яриагаа эхлэх үу? -Өргөө маань 108 багана дээр суурилсан нэвт холболт, цул цутгалттай төмөр дээвэр бүхий гэр хэлбэрийн барилга байх юм. Анхны хувилбар нь ОХУ-ын барилгын практикт байдаг сайтар ширээсэн ган төмрөөр унь хийж, хооронд нь холболт хийх байсан. Ханын өрөлтийн ажил дуусахад дээврийн караказад тохирох гантай төмөр дотоодын зах зээлээс хайгаад олоогүй. Унийн урт нь 28 метр, дээгүүрээ нийт 56 метр алслалтай, тулгуур баганагүй учраас даац сайтай төмөр хэрэгтэй байв. Гэтэл манайд байгаа төмөр шаардлага хангахгүй нь тодорхой боллоо. Ингээд өөр хувилбар сонгохоос аргагүйд хүрсэн юм. «Эрдэнэт» үйлдвэрийн орос мэргэжилтнүүд Югославын барилга угсралтын «ГОШЭ» компанийн Монгол дахь төлөөлөгчтэй уулзахыг зөвлөсөн. Тэднээс барилгын тулгуургүй дээврийг торон сүлжээсийн аргаар тавьж болохыг мэдсэн юм. -Тэгэхээр өргөөний дээврийг энэ аргаар хийнэ гэж ойлгож болох уу? -Болно. Монгол-Хятадын барилгын хамтарсан «Баян гэр» компанитай гэрээ хийж, Жансуй мужийн Сүжюү хотын «Жингүүн» төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүн дээврийн караказын материал авчирлаа. -Эхний зургаас харахад өргөөний гадна төрх нь хэдэн талст бүхий бөмбөгөр оройтой байдаг. Тэр нь өөрчлөгдөх үү? -Торон сүлжээсийн аргаар дээвэр хийхэд зохиогчийн эхний зураг төслийг зайлшгүй өөрчлөх шаард-лага гарсан. Бид гадна талын архитектурыг өөрчлөхгүй гэсэн гол зарчим мөрдөж байгаа. Иймээс өргөөний барилгын архитекторч Д.Цэвэлмааг БНХАУ-д явуулж, дээврийн зураг төслийг эхний маяг төрхөө хадгалсан байхаар хийлгүүлсэн. -Дээврийн караказын материалыг Хятадаас авчирсан гэсэн. Юугаар хучих юм вэ? -Найман метр урт, хоёр метр өргөн ялтас хавтангуудаар хучна. Хавтангуудын дунд хөөсөнцөр, шилэнхөвөн зэрэг дөрөв таван төрлийн зүйл хавчуулсан давхар юм билээ. Хучих хялбархан. Гэрийн цагаан бүрээс нөмөргөхтэй төстэй. Дээвэрлэх торон сүлжээсийн
1440 арга нь Монголд орж ирж буй шинэ технологи. Ийм аргаар 56 метр алслалттай байтугай 20, 30 метрийн өргөнтэй дээвэр урьд нь тавьж байгаагүй. Харин «Чингис хаан зочид буудал» цогцолборын үүдний тавцангийн жижиг дээврийг ийм аргаар хийсэн байдаг. Гэхдээ зүгээр л саравч юм. Торон сүлжээсийн гол зарчим нь төмөр чөмөгнүүдийг шарикаар холбож угсардаг юм билээ. Манай бөхийн өргөөний дээвэрт дөрвөн өөр диаметртэй 1886 шарик орно. Том нь 90 шахам кг, бага нь зургаа, долоон кг жинтэй. -Өргөөний унийг хятадын ажилчид өлгөх гэл үү? «Баян гэр» компанитай хийсэн гэрээ ёсоор мэргэшсэн 18 ажилчин дээврийн караказыг торон сүлжээсийн аргаар хийнэ. Тэд өнөө маргаашгүй ирнэ. -Дээврийн караказыг хэдэн өдөр тавих бол? -Бид торон сүлжээсийг хийхэд шаардагдах тулгуур шатыг тапбай дүүртэл засах ёстой. Зориулалтын шат хүрэлцэхгүй учраас өөрсдөө төмөр гагнаж, 9-13 метр өндөртэй нэлээд олон шат хийлээ. «Монсан» компани, IV цахилгаан станцын мэргэжлийн гагнуурчид туслан гүйцэтгэгчээр ажиллаж, маш их дэм үзүүллээ. Өргөөний дээврийг хятадууд сарын дотор тавих болно. Үүнийг хийснээр бөхийн өргөөний гол ажил шувтарч, хавтангаар бүрэх, засал чимэглэл, цахилгаан сантехникийм гэсэн туслах чанарын ажил үлдэнэ. Е. Уянга 1997 оны аравдугаар сарын 1. №195 (1413) Дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлэв БНХАУ-ыг тунхагласны баярыг тамдэглэж буй энэ үйл явдлын уеэр тус улсад ажиллаж байгаа гадаадын эзарим мэргэжилтнүүдийг шагнасан байна. Манай улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны боксын шигшээ багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зарлигаар хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь унэлж «Найрамдал» медалиар шагнажээ. Тэрбээр тус багийг дөрвөн жил дасгалжуулж байгаа бөгөөд спортын салбараас цор ганцаар шагнагдсан гадаадын мэргэжилтэн болсон байна. БНХАУ-д гадаадын 22600 мэргэжилтэн төрөл бурийн салбарт ажиллаж арга туршлагаа хуваалцдаг аж. С. Түшиг 1997 оны аравдугаар 3. Баасан. №227 (1705) IV цахилгаан станцын хөдөлгүүрийг БНХАУ-д засварлана Нийслэлийн IV цахилгаан станцын 320-630 кВт хүчин чадалтай зургаан хөдөлгуүрийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын цахилгаан хөдөлгүүрийн ерөнхий үйлдвэрт аваачиж сэргээн засвар-лахаар болжээ. Энэ долоо хоногт уг хөдөлгүүрүүдийг
1441 Хятадын тал хүлээн авч, ирэх арванхоёрдугаар сард багтаан засварлаад тус станцад буцаан суурилуулах аж. Ч. Онон 1997 оны аравдугаар сарын 14. Мягмар. №236 (1714) Хятад дууг хэн сайн дуулав Монголын хүүхдийн ордон, Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран «Хятаддууг хэн сайн дуулах вэ?» уралдааныг хоёр үе шаттай явуулж, хятад хэлний дуудлага, дуулах ур чадварыг харгалзан дүгнэсэн байна. Уралдаанд 19 хүүхэд оролцож, арав гаруй хятад дуу дуулснаас бидний сайн мэдэх «Шуэкэ бүсгүйн хувь заяа», «Эрждээ эргэж очихсон» киноны дуу олны сонирхлыг татаж байв. Уралдаанд Хятад хэлний дунд сургууль илүү идэвхтэй, зохион байгуулалт сайтай оролцлоо. Тэргүүн байрт 82 дугаар дунд сургуулийн тавдуг-аар ангийн сурагч Т.Түмэнцэцэг «Борооны дусал» гэсэн дуугаар шалгарав. Түрүүлсэн охин хятад хэлгүй ч маш цэвэрхэн дуудлагатай байлаа. Анх удаа зохиосон энэ уралдааныг жил бүр уламжлал болгон яв-уулахаар тогтов. 1997 оны аравдугаар сарын 17. Баасан №239 (1717) Шинэ үйлдвэртэй болно БНХАУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, нярай хүүхдийн живх хийх үйлдвэр байгуулах гэрээнд Монгол Улсын үйлдвэрлэл, худалдааны “Эм-эндЖин компанийн захирал С.Тогоо, БНАХАУ-ын Леснингийн олон улсын хамтын ажиллагааны корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жан-Жр нар Гадаад харилцааны яаманд өчигдөр гарын үзэг зурав. Тус үйлдвэрийг хоёр тал хамтран Монгол Улсад байгуулж 1998 онд ашиглалтад оруулах аж. Г.Тунгалаг 1997 оны аравдугаар сарын 18. Бямба №240 (1718) Агаарын шинэ замтай болно Дэд бүтцийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Дамиран тэргүүтэй иргэний агаарын тээ-рийн төлөөлөгчид БНХАУ-ын ИАТУГ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийгээд уржигдар иржээ. Тэд Бээжин хотоор дамжин Японы Осака хот руу нисэх, Европ, Хойд Америкаас Зүүн өмнөд Азийн зарим хот руу БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгуүр дамжин нисэх агаарын шинэ зам нээх, хоёр улсын хооронд нислэгийн тоог нэмэх зэрэг асуудал хэлэлцэж тохиролцжээ.
1442 Мөн Улаанбаатараас БНХАУ-ын эдийн засгийн онцгой бүсийн Жухай, Шинжин хотуудад бизнес-турийн нислэг хийхээр тохиролцсон байна. Э. Дарь 1997 оны аравдугаар сарын 31. Баасан. №251 (1729) Ажиллах зөвшөөрлийг сунгажээ Манай улсад ажиллаж буй БНХАУ-ын Бүх Хятадын барилгын ерөнхий компани, Гонконгййн «Фловко» компанийн төлөөлөгчийн газрын ажиллах зөвшөөрлийг хоёр жилээр сунгасан байна. Барилгын ерөнхий компани нь өөрийн хөрөнгө оруулалтаар «Хуа-Хай барилга байгууламж» компани байгуулж, өнгөрсөн хугацаанд «Тэрэлж», «Нүхт»-ийн зочид буудал, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн засварын ажлыг гүйцэтгэжээ. «Фловко» төлөөлөгчийн газар нь НИК-д лабораторийн орчин үеийн тоног төхөөрөмж, шатахуун түгээгүүрийг нийлүүлсэн аж. Б. Үлэмж 1997 оны арваннэгдүгээр сарын 1. Бямба. №252 /1730/ 1998 онд БНХАУ-аас шатахуун авах асуудлыг тавьсан -ОХУ орлогоо нефтийн Бүтээгдэхүүнээр хангах тал дээр хүндхэн байдалд ороод байгаа. Тэгэхээр энэ өвөл, ирэх онд бензмн шатахуун нийлүүлэлт ямар байх бол. -Манай гол бэлтгэн нийлүүлэгч болох ОХУ-ын Ангарск, Ачинскийн нефть боловсруулах үйлдвэр, тэдгээрийн эзэмшигч нарын хоорондын гадаад, дотоод зах зээлийн төлөө өрсөлдөөний улмаас үйлдвэрийн хэвийн байдал алдагдаж, Оросын зах зээл дээр ялангуяа АИ-93 маркийн авто бензин ховордож байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд л манай улсын баруун аймгийн үндсэн нийлүүлэгч Ачинскийн нефть боловсруулах үйлдвэрийн зарим нэгэн бүтээгдэхүүний үлдэгдэл нөөц нь илүүдэж, харин автобензиний нөөцгүй болж байна. Ийм учраас үйлдвэр долоо хоногийн хугацаагаар зогссон. Өвлийн хямрал ирж буй үед он давах үлдэгдэл нөөц бүрдүүлэх, нефтийн бүтээгдэхүүний иийлүүлэлтийг найдвартай жигд явуулахын тулд бүхий л арга хэмжээг авч байна. Энэ сараас эхлэн Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд Япон Улсын хөрөнгөөр ОХУ-аас шатахуун нийлүүлж эхэллээ. Харин баруун аймгуудын шатахууны хангамж Ачинскийн нефть боловсруүлах үйлдвэрийн хүндрэлээс шалтгаалан муудаж болзошгүй байгаа. Ингэхээр ОХУ-ын бусад бэлтгэн нийлүүлэгчээс шатахуун авах талаар ярьж байна. Гэвч холоос тээвэрлэх болохоор үнэ нэмэгдэх муу талтай. -БНХАУ-аас бензин шатахуун авах асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ. БНХАУ-ын тал үнийн хувьд ямар шаардлага тавьж байгаа бол? -«НИК» компани Хятадын Шинжаан уйгарын өөртөө засах орны нефтийн боловсруулах үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу дэлхийн зах зээлийн унээр Ховдын
1443 Булганы боомтоор 1997 оны эхнээс нийт хоёр мянга гаруй тон нефтийн бүтээгдэхүүн татан авсан. Харин энэ сараас эхлэн Говь-Алтайн Бургастайн боомтоор шатахуун нийлүүлж эхлэх юм. Арваннэгдүгээр сард 300 тонн орчим шатахуун авах гэрээтэй. Цаашид ч БНХАУаас хилийн бусад боомтоор шатахуун нийлүүлэх асуудлыг нэмэгдүүлж, өмнө, зүүн, баруун талын аймгуудыг бага зардалтай шатахуунаар хангах ажлыг зохион байгуулж байна. «НИК» компани Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэгт 1998 онд БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун авах асуудал тавиад байна. -«НИК» компанийн удирдлагаас Л.Нямсамбуу сайдад тавьсан санал хэрхэн шийдэгдсэн бэ. Өөрөөр хэлбэл, одоогийн байрлаж буй байрыг худалдан авахад дэмжлэг үзүүлэх, нефтийн асуудлыг нэгдсэн удирдлагатай болгох зэрэг. -Тавьсан асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа. -Энэ жил хэдий хэмжээний тоо авахаар «МОБИЛ»-тэй гэрээ хийв? I- - “Мобил”- компаииас 1998 онд зургаан нэр төрлийн 414 тонн тос худалдаж авах гэрээ байгуулсан. -Орон нутагт бензии шатахууны үнийг ялгавартай тогтоосон. Энэ нь хэр оновчтой шийдэл байв. Сөрөг зүйл ажиглагдаж байна уу? -Ер нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйлдвэрлэх өөрийн өртөгтэй ойролцоо байх нь хэрэглэгчдад мэдрэгддэг. Ийм учир хэрэглэгчид энэ байдлыг бүрэн ойлгож байгаа байх гэж бодож байна. Үнийг ялгаатай тогтоосноор орон нутагт зах эээлийн жам ёсоор өрсөлдөөн бий болж, хангамж сайжрах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн манай орны үйлдвэрлэлийн гол дүүрэг болох төвийн бүсэд үнэ хямдарсан нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж, улмаар үнэ нь хямдарч ард түмэнд ашигтай болох юм. 1997 оны арваннэгдүгээр сарын 7. Баасан № 257 (1735) Борлуулалт муугаас үйлдвэрлэлээ зогсоов БНХАУ-д үйлдвэрлэсэн будаатай шаазанг өнгө үзэмж сайн, бөх хзмээн монголчууд ам сайтай байдаг. Гэхдээ монгол шаазан ч түүнээс дутахгүй. Гэтэл жилд дөрвөн сая шаазан аяга буюу нийт 72 төрлийн шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэр хятад шаазан Монголд ихээр, хямд үнээр борлогдох болсноос борлуулалт нь буурчээ. Иймээс материал бэлтгэж боловсруулах, хэвлэх, шатаах, будаж чимэглэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг таван цехийн 320 гаруй ажилчид ажилгүй зогсч, агуулахад байгаа арван сая төгрөгийн бүтээгдэхүүнээ борлогдохыг хүлээн сууж байна. Э.Энхмаа 1997 оны арваннэгдүгээр сарын 8. БЯМБА № 258 (1736) Бартаат замын тэмцээнд оролцоно
1444 БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 14-16-нд болох Ази, Номхон далайн орнуудын мотоциклчдын бартаат замын аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай улсын тамирчид өчигдөр явлаа. Тэмцээнд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвийн Д.Очирсүх, Б.Батбаяр, Б.Батцэнгэл, «НИК» спорт клубийн Б.Батцэнгэл, С.Мягмарсүрэн нарын мото спортын тамирчид оролцох аж. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Техник спортын төв, «НИК» спорт клубээс эдгээр тамирчны замын зардлыг даасан байна Тодруулга: Өнгөрсөн сард Узбекистан Улсад болсон Төв Азийн цомын төлөө мото спортын тэмцээнд таван улсын арван баг оролцсоноос манай тамирчид багаараа дөрөвт шалгарч, хувийн амжилтаар Д.Батцэнгэл шагналт дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Х. Болор-Эрдэнэ 1997 оны арваннэгдүгээр сарын 10. ДАВАА. № 259 (1737) Цэргийн төлөөлөгчид БНХАУ-д айлчлав Батлан хамгаалахын сайд Д. Дорлигжав тэргүүтэй монголын цэргийн төлөөлөгчид БНХАУ-д албан есны айлчлал хийгээд уржигдар ирлээ. Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг БНХАУ-ын орлогч дарга Рун Ирэн хүлээн авч уулзаж хоёр орны харилцааны хөгжлийн зарим асуудлаар санал солилцжээ. Монголын цэргийн төлөөлөгчид хятадын эдийн засгийн чөлөөт бүсийн нэг гол боомт хот Далянь, аж үйлдвэрийн томоохон төв Шэньяанд зочилсон байна. Л. Сугармаа 1997 оны арваннэгдүгээр сарын 12. Лхагва. № 261 (1739) Эрээн рүү машин нэвтрүүлэхгүй болжээ Манай улсын хилийн Боомт Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн хотын хооронд авто хөсгөөр зорчих шинэ журмыг Эрээн хотын Ардын засгийн газраас батлан мөрдөж эхэлснээ Эрээн дэх манай хонсулд Хятадын тал албан ёсоор мэдэгджээ. Монгол Улсаас орох бүх төрлийн автомашиныг хойшид Эрээн хот руу оруулахгүйгээр , ВНХАУ-ын хилийн наана I байрладаг шалгалтын хашаанд байрлуулах аж. Харин рхоёр талаас зохиогдож буй | арга хэмжээнд оролцохоор рввтомашинаар зорчигсдод тУсгай зөвшөөрөл олгон Нэвтрүүлэх болов. Мөн хувийн унаагаар зорчих жуулчдыг автомашинтай нь оруулах зөвшөөрөл олгож, журам зөрчсөн тохиолдолд дахин нэвтрэх эрхийг хагас жилээр хасаж автомашиныг нь саатуулна. Дөрвөн тонн болон туүнээс бага даацын автомашинаар хотын дотор тээвэр хийхийг хориглосон байна. Автомаши-наар хүн буюу ачаа тээвэрлэж, хууль бусаар орлого олбол мөнгөн торгууль ногдуулж дахин нэвтрэх эрхийг нь хагас жилээр хасах гэнэ. Тус боомтоор зөвшөөрөлтэй нэвтэрсэн автомашин буцахдаа анх авчирсан хү-нээсээ илүү тооны хүн авч явах, зөвшөөрлийн хугацаа нь дууссан автомашин зорчих тохиолдолд жолоочийг 300 юаниар торгох болжээ.
1445 1997 оны 11 сарын 14. Баасан. №263 (1741) 40 дэх боть нь хэвлэлд шилжлээ «Монголын уран зохиол» хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа «Монгол уран зохиолын дээжис» 108 цувралын 33-40 дүгээр ботиуд хэвлэлтэд шилжив. Эртний мэргэдийн судар бичгийн дээжсээс бүтсэн «Оюуны охь», төрийн шагналт, соёлын гавьяатзүтгэлтэн Б.Явуухулангийн «Хар ус нуурын шагшуурга», төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэв-доржийн «Эрэзн нуур», «Сэгс цагаан богд», төрийн шагналт, соёлын гавьяатзүтгэлтэн Д.Мягмарын «Цоморлигоо нээсэн цэцэг», төрийн шагналт Д.Гармаагийн «Уулс өвгөрөх цаг», төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооровын «Оосор бүчгүй орчлон» өгүүллэг, туужис болон «Говийн өндөр» роман энэхүү наймтад багтаж байна. Энэ ботиудыг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын «Газрын зураг» хэвлэх үйлдвэрт хэвлэх тул өнгө үзэмж, чанар чансааны хувьд эрс дээшлэх ажээ. Д. Бат 1997 оны арваннэгдүгээр сарын 15. БЯМБА. .№264 (1742) Хэвлэлийн ажилтныг ДОХ-ын сургалтад хамруулна ДОХ-ын аюулаас урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх БНХАУ, БНСУ, Монгол Улс хоорондын дэд бүсийн төсөл боловсруулах зорилготой Зүүн хойд Азийн орнуудын зөвлөлдөх хуралдаан өнгөрсөн баасан гаригт өндөрлөв. Гурван жилийн хугацаатай. Нийт 400 мянган ам. Долларын санхүүжилттэй эл төслийн хүрээнд олон нийтийн мэдээллийн ажилтнуудыг энэ чиглэлээр сургалтад хамруулах. ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, хамгаалах хэрэгсэл ашиглах талаар сурталчлах зэрэг ажил хийгдэх аж. 1997 оны арваннэгдүгээр сарын 17. ДАВАА. №265 (1743) Ли Пэн хариу захидал ирүүлэв БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн саяхан Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханд захидал илгээж, энэ оны тавдугаар сарын 20-ны өдрийн захидлыг нь хүлээн авснаа нотолж, хоёр орон уул усаар хрлбогдсон найрсаг хөрш орнууд гэдгийг тэмдэглээд, Засгийн газар хоорондын холбогдох хэлэл-цээрийн дагуу Хятад улс Монголоос импортолж байгаа бараанд татварын хөнгөлөлт үзүүлдэг гээд, саяхан арав-дугаар сарын 1 -нээс импортын барааны татварыг их хэмжээгээр бууруулахаа зарласан нь Хятад улс дэлхийн улс оронтой, түүний дотор Монгол улстай эдийн засаг, худал-дааны хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал түлхэц бо-лох нь дамжиггүй гэж мэдэгджээ гэж ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв. 1997 оны арваннэгдүгээр сарын 22. БЯМБА. № 270 (1748)
1446 Хилийнхэн хэлэлцээр хийжээ Хилийн цэргийн удирдах газрын дарга хурандаа С. Базарсад БНХАУ-ын НАХЯ-ны хилийн цэргийн даргатай уржигдар хэлэлцээр хийж Монгол Улс, БНХАУ-ын хил хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хамтын ажиллагааны хурлын тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Үүний үр дүнд хилийн боомтын шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны талаархи асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, нэвтрэх журмыг сахиулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой болох юм. 1997 оны арваннэгдүгээр сарын 28.Баасан. №274 (1752) БНХАУ-тай хамтран ажиллана БНХАУ-д айлчилж буй Хилийн цэргийн удирдах газрын дарга Д. Базарсад тэргүүтэй төлөөлөгчдийг Хятадын ардын чөлөөлөх армийн жанжин штабын Хил хамгаалалтын газрын орлогч дарга, ахлах хурандаа Го Зуньюань хүлээн авч уулзжээ. Хоёр тал сүүүлийн үед хил орчимд гарч буй хууль бус үйл ажиллагааны талаар ижил байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Мөн хилийн дэглэмийг сахиулах, хамтын ажиллагаагаа хууль зүйн талаас нь баталгаажуулах асуудлаар хамтран ажиллах болжээ. 1997 оны арванхоёрдугаар сарын 1. ДАВАА. №276 (1754) Бүсийн эрчим хүчний асуудлыг хэлэлцэв Азийн эрчим хүчний хамтын нийгэмлэгийн дэм-жих хороо «Азийн эрчим хүчний хамтын нийгэмлэгт хүрэх зам» сэдэвт олон улсын симпозиумыг Японы Токио хотноо зохиолоо. Симпозиумд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол Улс, Олон улсын эрчим хүчний агентлаг, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролц-жээ. Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээний төлөв, байгалийн хийг илүүтэй ашиглах замаар бүс нутгийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах бололцооны талаар симпозиумд оролцогчид санал солилцсон байна. Мөн Зүүн Сибирээс Монголын нутгаар дамжуулан Хятад руу, цаашилбал Япон, БНСУ руу хийн хоолой татах тухай асуудал хэлэлцэж, энэ талаар хамтран ажиллах нь бүс нутагт эдийн засгийн олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэх, эдийн засгийн харилцан хамаарлыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ. 1997 оны арванхоёрдугаар сарын 4. Пүрэв. №279 (1757) Нэг мөнгө, хоёр хүрэлтэй ирлээ Олон улсын сонирхогчдын боксын холбооны хөтөлбөрт ордог тэмцээн БНХАУ-ын Гуань-жоу мужийн Шинжин хотод арваннэгдүгээр сарын 24-30-нд боллоо. Тэмцээнд
1447 БНХАУ, ОХУ, Монгол, Австрали, Узбекстан, Тайланд, БНАСАУ, БНСУ, Энэтхэг, Пакистан, Малайз зэрэг орны 100 гаруй тамирчин ур чадвараа сорилоо. Манай есөн боксчноос 48 кг-ын жинд Б.Атарбаяр мөнгө, 67, 71 кг-ын жинд Г.Баяртогтох, Б.Энхбаяр нар хүрэл медаль хүртжээ. Е. Рагчаа 1997 оны арванхоёрдугаар сарын 4. Пүрэв. №279 (1757) Эрээний дарга зочлов БНХАУ-ын хойд хилийн хамгийн том боомт Эрээн хотын дарга Ли-Бин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын урилгаар манай улсад зочлов. Ли-Бин УИХ-ын гишүүн Ц. Шаравдорж, Нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт болон холбогдох хүмүүстэй уулзаж хоёр боомт хотын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. 1997 оны арванхоёрдугаар сарын 6. Бямба. №281 (1759) МҮАН-ын төлөөлөгчид Бээжинг зорив МҮАН-ын төлөөлөгчид ХКН-ын дэд даргын урилгаар тус улсад эочлохоор өчигдөр Бээжинг зорив. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МҮАН-ын дэд дарга Э.БатҮүл, УИХ-ын гишүүн, Ерөнхий Зөвлөлийн гишүүн Т.Эрдэнэбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагва, ГХЯ-ны ажилтан Д.Тулга, Ерөнхий зөвлөлийи гишүүн С.Бямбаа, «Фортуна» группийн захирал Н.Батбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Батсуурь, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Эрдэнэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын МҮАН-ын үүрийн дарга С.Надмид, МҮАН-ын Гадаад харилцаа эрхэлсэн ажилтан Д.Ариунтуяа нар оржээ. Д.Оюун 1997 оны арванхоёрдугаар сарын 8. Даваа №282 (1760) Хий дамжуулах хоолой-эрин зууны төсөл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал товлосон хугацаанаасаа цаг гаруй хоцорч эхлэв. Хурлыг гишүүн С.Баярцогтдаргаллаа. Гишүүд Засгийн газрын 1997 оны тайланг хэлэлцэх хүрээнд Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл, Батлан хам-гаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Ц Дашзэвэг нарын мэдээллийг сонсов. -Дэлхий дахинд сүүлийн саруудад санхүү, эдийн засгийн хямралт байдал буй болсны улмаас гаднаас үзүүлдэг зээл, тусламжийн хэмжээ багасч байна. Зээл, тусламжийг урьдах хэмжээнд нь байлгах, шинээр хандивлагч олох, Зүүн Хойт Азийн дэд бүс нутагт Монгол Улсыг багтаахад анхаарлаа хандуулж ирлээ. Энэ бүс нутагт Япон, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж байна. Солонгосын сонирхол ч нэмэгдлээ. Хөрш хоёр
1448 оронтойгоо итгэлцлийн өндөр төвшинд ажиллах, Япон, АНУ-тай ойр дотно байж дэмжлэгийг нь авах, Канад, БНСУ, БНАСАУ-тай хамтран ажиллах бодлого барьж байна» гэж Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл мэдээлэлдээ дурдлаа. Хошууч генерал Ц.Дашзэвэг “Батлан хамгаалах яамыг Зэвсэгт хүчний еренхий штабаас салгаснаар мэргэжлийн ба захиргааны үүрэг заагтай боллоо. Зэвсэгт хүчин бригад, батальоны бүтцэд шилжиж байна. Мэргэжлийн мото буудлагын анги байгуулах төсөл боловсруулж байгаа. Радио, техникийн ангийг зарим аймагт байгуулах, шилжүүлэх ажил хийж, цэргийн албыг гэрээгээр хаах эрх зүйн үндэс тавигдлаа. АНУ, ХБНГУ-д цэргийн мэргэжилтэн үнэ төлбөргүй сургаж байна. Хятад, Францад мэргэжилтэн бэлтгэх эхлэл тавигдлаа. Орхон, Дархан-Уул аймагт хилийн төлөөлөгчийн газар байгуулж, Увс, Өмнөговьд байгуулахаар төлөвлөж буй. Иргэний хамгаалалтын газарт өөрчлөлт хийж байгалийн гамшиг, ослын үед аймаг, орон нутаг бие даан ажиллах бэлтгэл хийж байна» хэмээн мэдээлэв. Гишүүд сайд, төрийн нарийн бичгийн дарга нараас сомирхсон асуултдаа хариулт авлаа. Гишүүн Ц.Нямдорж «ОХУ-тай харилцах харилцванд ахиц гарах төлөв байна уу? ОХУ-аас Хятад руу дамжуулах хийн хоолойг Монголын нутаг дээгүүр тавиулах талаар гэрээ хэлцэл хийгдэв үү? Шинэ Зас-гийн газар өрийн асуудлаар Оросын талтай ярьсан уу? Зүүнбаянгаас цэргийн анги салбаруудыг нүүлгэсэн үү? Эзэнгүй үлдсэн барилгуудыг нь яаж ашиглах вэ?» гэсэн асуулт тавив. Сайд Ш.Алтангэрэл «Энэ онд ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин захирамж гаргаж, Ерөнхий сайд В.С.Черномырдинийг манайд айлчлуулахаар болсон. Гэвч хоёр удаа хойшиллоо. 1998 онд айлчлахбайх гэж бодож байна. Хийн хоолойн асуудлыг одооноос ярьж эхэл-нэ. Өрийг албан ёсоор яриагүй. 2000 он гаргаж байж тохиролцъё гэсэн» гэлээ. Хошууч генерал Ц.Дашзэвэг «Зүүнбаян нүүгээгүй. Чөлөөлөгдсөн зарим барилгыг орон нутгийн захиргаанд шилжүүллээ. Төрийн өмчийн хороонд ч заримыг нь хүлээлгэж өгсөн, дуудлага худалдаагаар худалдах байх» гэв. Гишүүн О.Дашбалбар «Хойт хилийн дагуух аймгийн малчдыг Тувагийн дээрэмчид байнга түйвээж аргаа барсан хүмүүс төв рүү нүүх боллоо. Сүхбаатар аймгийн Нарангийн хилийн боомтын асуудлыг яаж шийдэж байгаа вэ? Оросын цэрэг байгаль орчин сүйтгэсэн гэж хоёр тэрбум гаруй ам.долларыг ОХУ-аас нэхэж байгаа Засгийн газрын гишүүн хэн бэ? Миний бодлоор Ц.Адъяасүрэн байх. Өөрсдөө эх орноо хам-гаалуулна гэж Оросын цэргийг урьж авчирчихаад дараа нь төлбөр нэхдэг нь зөв үү? Хилийн цэргийн эмнэлгийг яах вэ?» гэв. Энэ өдөр гишүүн О.Дашбалбар нэлээд бухимдуу байв. Сайд Ш.Алтангэрэл «Ганц Нарангийн боомт ч биш, олон асуудлыг иж бүрнээр нь Хя-тадын талд тавиад байгаа. Хятадын тал манай саналыг судалж байгаа», хурандаа Базарсад «Хилийн цэргийн эмнэлгийг наймдугаар сард шалгаад, Зэвсэгт хүчний эмнэлэгтэй нийлүүлэх шаардлагагүй гэсэн боловч сая Зас-гийн газрын тогтоолоор ний-лүүлэх шийдвэр гарсан. Цэргийн хүн тушаал дагана. Албан ёсоор энэ ажлыг зогсоо гэсэн команд ирвэл зогсооно» гэлээ.
1449 Сайд Ш.Алтангэрэл «Сүүлийн үед хэвлэлүүдэд Оросын цэргийн ангийн байрлаж байсан газрын эвдрэл, сүйрэлтэй холбогдсон нийтлэлүүд гарсан. ОХУ-аас энэ талаар ноот бичиг ирж, Байгаль орчны яам Батлан хамгаалах яаманд танилцуулжээ. Оросын цэргийг Монго-лоос гаргах үед цэргийн обьектыг Монголд үнэ төлбөргүй өгч, байгаль орчинд учруулсан хохирлыг түүгээр нөхөх гэрээ хийжээ. Сүүлд нь экологийн хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцож, ОХУ-д төлөх өрийн хэмжээнээс хасуулъя гэсэн санал гаргаж байсан юм билээ. Дахин энэ талаар яриагүй» гэж хариулав. Үүний дараа гишүүд саналаа хэлцгээлээ. Гишүүн Э.Бат-Үүл «Хий дамжуулах хоолой бол эрин зууны төсөл. Зөвхөн түрээс аваад л саальчин маягтай суух төдий юм биш байх» гэснийг гишүүн Ц.Төмөртогоо эсэргүүцэж «Хийн хоолойг Монголын нутгийг тойруулж тавих юм яригдаж байгаа. Том юм ярьж улам холдуулж болохгүй, Дор хаяж саальчин маягаар үлдье л дээ» гэв. Гишүүн Ц.Нямдорж «Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах талаар ГХЯ, БХЯ Москвад байгаа ЭСЯ ч ажиллах хэрэгтэй. Оросын цэргийн сүйтгэсэн байгаль орчны үнэлгээ гэж 2,3 тэрбум ам.долларын асуудал яригдаж байгаа нь буруу. Цэргийн талаар баримтлах төрийн бодлогыг УИХ тодорхойлох ёстой. Удирдлагын системээ хадгалж үлдсэн ганц байгууллага нь Зэвсэгт хүчин. Гэтэл Хилийн цэргийи эмнэлгийн асуудлаас болж УИХ- ын зарим гишүүд БХ-ын удирдлагыг захирагдагсдынх нь өмнө унагах үйлдэл хийж байна гэж шүүмжлэв. Гишүүдийн дийлэнх нь яамдын ажлын талаар дүгнэлт гаргах хэрэггүй гэж үзлээ. Гишуүд Бүгд Найрамдах, Уругвай Улс, Лихтенштайний Вант Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхийг дэмжив. Эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банктай байгуулах зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх үед гишүүд санал бодлоо илэрхийлэв. Гишүүн Ё.Адилбиш хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэвч 2001-2050 он хүртэл манай улсаас гадаадад төлөх ёстой хүлээгдэж буй зээл хичнээн байгааг тодорхойлж байнгын хороодоор хэлэлцье. Жил бүр хичнээн долларын өр төлөх ёстойг мэдэж байж гарын үсэг зурна гэлээ. Гишүүн Л. Болд Засгийн газар нийт төлөх өрийн хэмжээг нэгдсэн хуралдаанаас өмнө гаргаж өгмөөр байна гэлээ. Хэлэлцээрийн төслийг нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхийг Ё. Адилбишээс бусад гишүүд дэмжлээ. Д. Оюунцэцэг 1997 оны арванхоёрдугаар сарын 18. ПҮРЭВ. № 291 (1769) Хийн хоолой байгуулах төсөлд оролцохоор ажлын хэсэг байгуулжээ ОХУ-ым Дорнод Сибирийн бүс нутгаас БНХАУ руу хийм хоолой барьж байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлүүдийг бэлтгэх үндсэн эарчмуудын тухай БНХАУ саяхан тохиролцоонд хүрсэн билээ. Уг тохиролцоонд дээрх хоёр орноос гадна Монгол болон бүс нутгийн бусад орнуудын Засгийн газартай тохиролцож зохих байгууллагуудыг