The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

50 зохиосон “Энх тайвны гэрээ” гэдгийг Сан-францискогийн бага хурал дээр Японтой байгуулсан болгожээ. Хятадын ард түмэн, америкийн түрэмгийлэгчдийн хатгалгыг сэрэмжтэй харж, өөрийн их ололтуудыг хамгаалахаар эрс зоригложээ. Америкийн нэгдсэн улсын түрэмгий зэвсэгт хүчний халдлагаас Хятадын ард түмэн эх орноо хамгаалахын тулд ардын сайн дурынхны отрядуудыг солонгосын фронтод явуулаад, солонгосын ард түмэнд туслаж байна. Хятадын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнтэй байгуулсан эвдэршгүй нөхөрлөлөө бүх аргаар бэхжүүлж байна. “...Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай эвдэршгүй эв найрамдалтай байгаа нь аливаа түрэмгийлэгчид ба дайн өдөөгчдийн эсрэг Алс Дорнод дахинд энх тайван байдлыг хангах үйлсэд үйлчилж байгаа бөгөөд үйлчилнэ” гэж Сталины хэлсэн үгийг хятадын ард түмэн сэтгэлдээ ариун нандин хадгалж байна. Нөхөр Мао ЦзеДун, Японы бууж өгсний 6 жилийн ойг тохиолдуулан нөхөр И.В.Сталины нэр дээр явуулсан хариу цахилгаан утасныхаа дотор: Японы булаан эзлэгчдийг эсэргүүцсэн дайнд Хятадын ард түмэнд Зөвлөлт Холбоот Улсын үзүүлсэн асар их тусламж, Японы түрэмгий хүчний дахин сэргэхийг хамтран зайлуулахад чиглэсэн СССР ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бат холбоо нь Алс Дорнод дахь түрэмгийллийн хүчний эсрэг тэмцэлд Хятадын ард түмнийг хязгааргүй зоригжуулж байна” гэж бичсэн билээ. Монголын ард түмэн, манай улсын хоёрдугаар их хөрш-ардын ардчилсан шинэ Хятад улсыг байгуулсны хоёр жилийн ойг өнөөдөр тэмдэглэхдээ, Хятадын ах дүү ард түмний дэлхий дахины түүхт ялалтад үнэн сэтгэлээсээ баярлаж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын засаг төр, аж ахуй, соёлын байгуулалтад ба манай хоёр улсын ард түмний шилдэг хань их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулан, алс Дорнодын ба дэлхий дахины энх тайвныг хангах их үйлсийн төлөө тэмцэлд хятадын ард түмэнд улам шинэ амжилтуудыг хүсэж байна. Үнэн сонин. 1951.10.01. Даваа. №222 (4908) 1-р нүүрт. Хятадын Коммунист Намын Төв Хороонд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 2 жилийн ойг тохиолдуулан Хятадын ард түмний дайчин манлайлагч Хятадын Коммунист Намын Төв Хороонд халуун баярыг хүргэе. Хятадын ард түмэн, коммунист намынхаа удирдлагын дор, үндэсний эрх чөлөөний тэмцэлдээ дэлхий дахины түүхт ач холбогдолтой их ялалтыг олжээ. Хятадын ард түмний ялалт бол бидний нийтийн нөхөр Зөвлөлт улсаар оройлуулсан энх тайван, ардчиллын лагерийг хүчжүүлэн бэхжүүлэх хэрэгт үлэмж их ач холбогдолтой юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол дорно дахины ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн цаашдын хөгжилд маш их зүйл юм. Өнгөрсөн хоёр жилийн дотор Хятадын ард түмэн нь империалист боолчлол ба дотоодын харгислалын эсрэг явуулсан олон жилийн баатарлаг тэмцэлд хатуужсан


51 манлайлагч коммунист намынхаа жолоодлогоор, их Зөвлөлт Улсын ах дүүгийн харамгүй тусламжтайгаар улс төр, аж ахуй, соёлын байгуулалтдаа асар их амжилтуудыг олжээ. Хятадын ард түмэн нь элдэв довтлогчид ба дайн өдөөгчдийг эсэргүүцэн, дорно дахинд ба дэлхий дээр энх тайванг хангах хэрэгт баттай чиглэгдсэн бөгөөд цаашид ч чиглэгдэх эв найрамдлаа Зөвлөлтийн ард түмэнтэй улам бэхжүүлжээ. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Найрамдалт Хятадын ард түмэн ба түүний дайчин манлайлагч Хятадын Коммунист Намд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаа бэхжүүлэн цэцэглүүлэхийн төлөө тэмцэлд, дэлхий дахин дээр энх тайванг бэхжүүлэн хамгаалах их хэргийн төлөө их Зөвлөлт Холбоот Улсаар оройлуулан явуулж байгаа тэмцэлд улам бүр алдарт амжилтыг олохыг хүсэж байна. МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРОО Улаанбаатар хот 1951 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1951.10.01. Даваа. №222 (4908) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв засгийн газрын дарга нөхөр МАО ЦЗЕ-ДУН-д Бүгд найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны хоёр жилийн ойг тохиолдуулан монголын бүх ард түмэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн өмнөөс ба хувиасаа Танд болон Танаар дамжуулан Ардын Төв Засгийн газар ба хятадын их ард түмэнд үнэн сэтгэлийн баярыг хүргэж, хамгийн сайн сайхныг ерөөе. Монголын бүх ард түмэн нь өөрийн агуу их айл хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас, Хятад орныг хувьсгалт ёсоор өөрчлөн байгуулах үйл хэрэгт Хятадын Коммунист Намаар толгойлуулж, Таны удирдлагын дор олсон асар их амжилтуудыг гүн их баяртайгаар ширтэн харж байна. Ардын ардчилсан шинэ Хятад Улсын байгуулалт дээр болон Ази ба бүх дэлхийн улс түмний бат бэх энх тайван аюулгүй байдлын төлөө тэмцэлд цаашдын их амжилтууд гаргахыг Танд болон эрх чөлөөг эрхэмлэгч нөхөрсөг Хятадын бүх ард түмэнд чин зүрхнээсээ хүсье. Эрх чөлөөт агуу их Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандан хөгжтүгэй! Хятад ба Монголын ард түмний эвдэршгүй нөхөрлөл мандугай! БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА Г.БУМЦЭНД Улаанбаатар 1951 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин. 1951.10.01. Даваа. №222 (4908) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөлмөрийн Холбооны дарга нөхөр ЧЭНЬ-ЮНЬ-д


52 Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 2 жилийн ойг тохиолдуулан, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөл ба Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн бүх гишүүдийн өмнөөс Танд болон танаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөлмөрийн Холбоо, Хятадын нөхөрсөг ард түмэнд чин сэтгэлийн халуун баярыг хүргэж, гүн их талархал мэндчилгээг дэвшүүлье. Хятадын ард түмний гайхамшигт баярын энэ өдөр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн бүх гишүүд, өөрийн ард түмний хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөлмөрийн Холбоо, түүний бүх гишүүд, хятадын бүх ард түмэнд эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх хувьсгалт байгуулалтын их хэрэг ба их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайвны лагерийг бэхжүүлэх тэмцэлд цаашдын амжилтыг хүсье. МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ТӨВ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НОРОВСАМБУУ Улаанбаатар. 1951 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1951.10.02. Мягмар. №223 (4909) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсад суугаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яаманд хятадын “Болд цэрэг” гэдэг шинэ фильмийг үзүүлэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цзи-Я-тай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 2 жилийн ойг тохиолдуулан хятадын “Болд цэрэг” гэдэг шинэ кино фильмийг 9 дүгээр сарын 30-ны орой үзүүлэв. Энэ үзүүлэлт Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Бумцэнд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Дамба, ерөнхий сайдын орлогч нөхөр Сүрэнжав, Майдар, ерөнхий сайдын орлогч бөгөөд Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Лхамсүрэн, засгийн газрын гишүүд, олон нийтийн нэрт зүтгэлтэн, соёл, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн нар байлцав. СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдыг хамаарсан Г.И.Иванников, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ким Ён Дин, Зөвлөлт ба Солонгосын элчин сайдын яамдын гишүүд, СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа худалдааны төлөөлөгч Л.Г.Аваков нар бас байлцав. Энд ирсэн бүх хүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын урлагийн шинэ том амжилт болсон кинофильмийг маш сонирхон үзжээ. Үнэн сонин. 1951.10.02. Мягмар. №223 (4909) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсад суугаа Хятадын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улс тунхагласны 2 жилийн ойг тохиолдуулан дайллага хийв


53 Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цзи-Я-тай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 2 жилийн ойг тохиолдуулж, 10 дугаар сарын 1-ний орой дайллага хийв. Дайллага дээр Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд нөхөр Х.Чойбалсан, Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Г.Бумцэнд, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Д.Дамба, Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын орлогч нөхөр Ч.Сүрэнжав, нөхөр С.Лувсан, Майдах нар, ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Н.Лхамсүрэн, яамдын сайдууд, монголын армийн генерал, офицерууд, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар, манай орны нийгмийн нэрт зүтгэлтэн, соёл, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн, хэвлэлийн төлөөлөгчид байлцлаа. Мөн дайллага дээр СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдыг хамаарсан Г.И.Иванников, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ким Ён Дин, Зөвлөлт ба Солонгос улсаас Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдын яамдын гишүүд, СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа худалдааны төлөөлөгч Л.Г.Аваков нар байлцлаа. Дайллага, элэгсэг дотно, нөхөрсөг байдлын дотор болов. Үнэн сонин. 1951.10.02. Мягмар. №223 (4909) 1-р нүүрт. Хятадын хөдөө аж ахуйн шинэ амжилт Хятадын баатарлаг ард түмэн, өөрийн коммуниуст нам, нөхөр Мао Цзе-Дунгийн удирдлагын дор ардын ардчилсан хувьсгалыг хийж, гадаадын империализмын капиталын ноёрхол ба гоминданы харгис дэглэмийг түлхэн унагааж ардчилсан засгийг тогтоосноор чөлөөт хөгжлийн замд орж,өөрсдийн гараар баясгалант амьдралаа зохиож, жаргалантай амьдарч байна. Бүгд Найрамдах Хятад Ард улсыг тунхагласан 2 жилийн ойг Хятадын олон үндэстэн ард түмэн, шинэ улс гэрийнхээ эдийн засаг, соёлын урьд үзэгдээгүй их амжилтаар угтлаа. Хөдөө аж ахуйн амжилт бол Хятадын ардын ардчилсан байгууллын шийдвэрлэх амжилтын нэг мөн. Хятад газар бол тариалан ихтэй орон юм. Бүх хүн амын 80 хувь нь хөдөө аж ахуйг эрхэлдэг. Гэтэл хувьсгалын өмнө Хятадын хөдөө аж ахуйд помещикийн газар эзэмшил ноёрхож, түүний хөгжлийг чөдөрлөж байв. Тариалах бүх талбай нь 1475671594 му (нэг му нь 1,16 га газартай тэнцэнэ) буюу Хятадын бүх дэвсгэр нутгийн дөнгөж 8 хувь гаруйг эзэлж байв. Хөдөө аж ахуйг эрхэлсэн хүн амын дөнгөж 10 хувийг эзэлж байсан помещик нударганууд, хамгийн ашиг шимтэй хөрсийг оролцуулан тариалангийн бүх талбайн 70-80 хувийг эзэшиж байв. Хүн амын 90 хувийг эзэлж байсан ядуу, дунд тариачид, зарц нар тариалах талбайн 20-30 хувийг эзэлж байв. Энэ нь ашиг шимээр хамгийн муу газар нь байв. Тэрчлэн хөдөө аж ахуйн багаж, малын дийлэнх нь бас помещик ба нударгануудын гарт байв.


54 Помещик ба нударгатнууд өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр газартаа тариачид түрээсэлж мөлжих учир, өчүүхэн бага зэрэг газартай буюу огт газаргүй тариачид түрээсийн газар дээр хичнээн хөдөлмөрлөвч хүнд түрээсэнд нэрвэгдэж үргэлж өлсгөлөн зовлонд учирч байв. Хятадын тариачидын аж ахуйн 55 хувь нь түрээсний газар хэрэглэж байсан бөгөөд тэдний ердийн ургацын 50-60 хувь,ашиг шимтэй газарын ургацын 70-80 хувийг помещикууд авч байв. Ийм учраас помещикийн харгис ширүүн дарлалын эсрэг газар эзэмшлийн бүрэн эрх чөлөөг олж авахын төлөө Хятадын тариачид олон зуун жилийн төлөө тэмцэж байв. Хятадын тариачид, тэмцлийнхээ туршлага дээр Хятадын ажилчин анги коммунист нам нь тариачдын эрх ашигийг туйлбартайгаар хамгаалж байв. 1927-1936 онд болсон иргэний дайн, японы империализмыг эсэргүүцсэн 8 жилийн дайн, 1945-1949 онуудад америкийн империалистийн түрэмгийлэл, тэдний зэвсэглэсэн гоминданы харгисуудын эсрэг Хятадын тариачид нь коммунист намын удирдлаган дор шийдвэртэй тэмцэв. Коммунистууд чөлөөлөгдсөн районуудад ардын захиргаа тогтоож газарын реформ хмйж тариачдад газарыг өгч байв. Үүний үрээр Хятадын ажилчин тариачны холбоо нягтарч, Хятадын ардын хувьсгал ялж тариачид эрх чөлөөгөө олжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс тунхаглагдаж Ардын Төв Засгийн Газар байгуулагдаад, газар тариалангийн асуудлыг амжилттай шийдвэрлэж байна. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний зөвлөлийн ерөнхий программд “Газрын реформ хийх явдал бол үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ба улс орныг хүнд үйлдвэрийн орон болгохын чухал нөхцөл мөн” гэж заажээ. Ардын Төв Засгийн Газар, энэ зарчмыг үндэслэн 1949-1950 оны өвөл цагт хөдөө аж ахуйг эрхэлдэг 145 сая хүн амтай хуучин чөлөөлөгдсөн районд газрын реформыг хийж, помещикийн газар, ажлын багаж зэвсэг, малыг ядуу тариачид, зарц нар, өчүүхэн бага газартай тариачдад хуваан өгчээ. Үүний үрээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эрс дээшилж, тариачдын аж амьдрал үндсээрээ өөрчлөгджээ. Хятадын Ардын Төв Засгийн Газар помещикийн газар эзэмшлийн системийг тогтоож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн помещик, феодалын ноёрхолоос чөлөөлөн, түүнийг хөгжүүлэн шинэ Хятад улсыг үйлдвэржүүлэхэд өргөн замыг нээсэн юм. Үүнд помещикийн газар, ажлын мал, багаж зэвсэг, илүүдэл хүнс, хөдөө тосгонд байгаа илүүдэл орон байшингуудыг хураан авах буюу сүм хийд, худалдаа, үйлдвэрийн газар, хууль бусаар хувьдаа өмчирхсөн орон сууц,түүнчлэн хуулиар тогтоогдсон норм хэмжээнээс хэтэрсэн илүүдэл газарыг дайчлан авах,мөн бусдад түрээсэлсэн илүүдэл газар нударгануудын түрээсэлсэн газрын заримыг буюу бүгдийг хураан авч тариачдад олгосон ба тариачдын Зөвлөлийн мэдэдлд өгчээ. Ардын Төв Засгийн газараас реформыг зөвөөр явуулахын тулд кадр хүчнээр хангах ажлыг онц анхаарч газар бүр сургууль, семинарыг байгуулсанаас гадна дадлага туршлага бүхий хэдэн арван мянган хүнийг татан оруулжээ. Зөвхөн Дорнот Хятадын районд газарын реформыг удирдах ба зохион байгуулах туслах ажилд 170 мянган ажилтныг бэлтгэсэн бөгөөд тэдний 90 мянга нь коммунистууд байв. Ардын Төв Засгийн газраас 300 орчим баригадыг байгуулан орон нутагт гаргаж тариачдад туслалцуулжээ. Газрын реформын


55 хуулийг баталсанаас хойш 1950 оны өвөл ба 1951 оны хавар Зүүн ба Төв Өмнөт Баруун Өмнөт Баруун Хойт Хятадын шинэ чөлөөлөгдсөн районуудад барагцаалбал 130 сая хүн ам бүхий районд газрын реформыг хийсэн тул одоо хуучин чөлөөлөгдсөн районы хамтаар бүгд 290 сая хүн ам бүхий районд газрын реформ хийгээд байна. Энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр помещикуудаас 150 сая му газрыг хураан авч, 80 сая ядуу тариачдад хувиарлан олгосон байна. Ийм учираас тариачпын амьдрал сайжирч, тосгоны нүүр царай шинэчлэгдэн өөрчлөгдсөн юм. Одоо коммунист нам Ардын Төв Засгийн Газар хөдөө аж ахуйг шинэчлэн байгуулж үйлдвэрлэлийн хоршооллыг хөгжүүлэн шинжлэх ухааны арга техникийг нэвтрүүлэх ажлыг хүчтэй явуулж байна. Ардын Төв Засгийн Газар 1950 оноос энэ оны 7 дугаар сарыг хүртэл 8 сарын дотор 3 сая гаруй тариачид инженер техникийн зэрэг тусгай мэргэжлийн хүмүүсийг оролцуулан 7200 сая босоо дөрвөлжин метр хэмжээний усны хамгаалалтын барилгыг хийж дууссан байна. Энэ нь 90 мянган му газрыг услах бололцоогоор хангажээ. Үүнээс гадна 195 сая метр хэмжээний даланг сэргээж босгосон байна. Гол мөрний үерийн аюулаас сэргийлэн хамгаалах ба усан системийг ажиллагааны үрээр тариа услах талбай нь өргөжиж иржээ. Газрыг зөв ашиглах ба боловсруулах ажилд шинжлэх ухааны арга техникийг нэвтрүүлэх ялангуяа зөвлөлтийн хөдөө аж ахуйн туршлага ба зөвлөлтийн мэргэжилтний тусламжийг хүлээн авч Мичурины арга ухааныг дэлгэрүүлж байна. Хятадын тариачид 1950 онд урьд үзэгдээгүй их хэмжээний ургацыг авсан бөгөөд 1949 оныхоос даруй 10 сая пүү буюу 11,8 хувь давжээ. Энэ дайны өмнөхийн 85,7 хувийн хэмжээнд хүржээ. Одоо хүн нэг бүрд 250 килограмм талх оногдож байна. 1951 оны 7-8 саруудад гаргасан зарим мэдээгээр үзэхэд Дорнод, Хятад, Төв өмнөт Хятад, Баруун өмнөд Хятад, Баруун хойд Хятадын районд арвин их тариа авч байна. Зөвхөн Хэнань, Аньхой, Шаньдун, Шаньси мужуудад буудайн хураалтын хэмжээ нь тоо ба чанараар 1950 оныхоос 10 хувиар нэмэгджээ. Дорнот Хятадын раойнд арвай буудайны хураалтыг өнгөрсөн оноос давуулсан ба хөх мөрны өмнөт раойнууд ба ялангуяа Фиузянь,Хунань мужид цагаан будааны ургац авч байна. Хөдөө аж ахуйн эдгээр амжилтууд нь их Хятадын ард түмний ажилч бүтээлийг олон зуун жил чөдөрлөж байсан империалистүүдийн капиталын ба дотоодын феодал помещикийн ноёрхолыг ардын ардчилсан хувьсгалаас түлхэн унагасан Хятадын ард түмэний амжилт мөн. Энэ бол Хятадын коммунист нам, нөхөр Мао Цзе-дунгийн суут мэргэн жолоодлого, Ардын Төв Засгийн Газар тус улсын хөдөө аж ахуйг газрын хувьсгалт реформын үндсэн дээр хамжлагат ёсны хэрцгий харьцааг устгаж тариачдыг хөгжлийн чөлөөт замд оруулсны ач мөн. Зөвлөлт Холбоот Улсын агуу их тусламж, их Сталинаас шинэ Хятад ард улсын төлөө анхаарлаа ихээр тавьж үр юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг соёлын бэхжил нь Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан ардчилал, энхтайван социализмын лагерын хүчийг асар ихээр бэхжүүлж, америк-английн империалистуудын түрэмгий бодлогод сүрхий хүчтэй цохилтыг өгч байна.


56 Хятадын ард түмэн нь коммунист нам,их жолоодогч Мао Цзе-Дунгийн жолоодлогоор хөгжлийн чөлөөт саруул замаар шинэ шинэ ялалтын төлөө урагшаа зориг төгс явж байна. ЭРЭНЦЭНСОНОМ Үнэн сонин. 1951.10.02. Мягмар. №223 (4909) 1-р нүүрт. Хятадын ард түмний их амжилтыг үзүүлсэн үзэсгэлэн Хятад улсын бүгд найрамдах ардчилсан засгийг зарлан явуулсаар хоёр жил болсон ойд зориулж, Улаанбаатар дахь хятад ажилчны клубт гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ. Тэр үзэсгэлэнгийн самбарт “Дундад улс бол эртний соёлт, уудам баялаг улс мөн” гэсэн бичээстэй самбараар эхэлж, гэрэл зураг нь тэр их улсын эртний үлэмж соёлын дурсгалын зүйлийг ард түмэндээ харш дайсан болсон гоминданы засгийн ноёрхож байхад Чан Кайшийн дээрэмчингүүд, америкийн шунахай эзэрхэг түрэмгийчүүд эвдэн тонож байсан нь ардын засаг мандсаар хайр хамгаалалдаа авсан нь юутай сайхан дурсгалын зүйл байсныг үзүүлж, ажилч хичээнгүй, авьяас билэг төгөлдөр тэр ард түмний уран чадлаар бүтсэн мянган жил болсон сүм, орд харшийн зэрэг гайхамшигт сайхан барилгын зүйл одоо ардын өв хөрөнгө, бахархан баярлаж гайхуулах зүйл болсныг үзүүлжээ. Ардын эрхт засаг мандсанаас хойш энэхэн завсар, хятадын эрдэмтний олсон эртний түүхт зүйл (манай эрин цагаас өмнөх 1766-1123 он буюу өөрөөр хэлбэл энэ 1951 дээр цааш нь бодсон 3717-гоос 3047 жилийн үеийн) Инь улсын цагт хэрэглэж байсан хүрэл, шатаамал шавар ваар, хас чулууны зэрэг сав хэрэгслийн зүйлийг олсон нь, мөн 3000 жилийн өмнө хятадуудын анх зохион бүтээсэн луужин гэдэг зүг заадаг хэрэгсэл (13 дугаар зууны) Юань улсын үед босгосон одон шинжлэлийн оргил гэдэг оргилын байдал дүрэм нь 15 дугаар зууны үед Самарканд хотод босгосон Улугбек гэдэг эрдэмтний ихэд алдаршсан одон шинжлэлийн оргилтой одон шинжлэх хэрэгслийг нуман замын байдал зэргээр их л төстэй байгаа зэргийг үзүүлсэн маш сонин гэрэл зургийг үзэхэд, дэлхий дахины соёл боловсролд Хятад улс хэдэн мянган жилийн туршид хичнээн нэмэр оруулсныг тодорхой үзүүлжээ. Энэ сонин самбар болбол, япон, америкийн эзэрхэг түрэмгий нар, улсаа худалдаж байсан гоминданы тэрслүү этгээдэд үрэгдэн сүйдэж байсан, улс ардынхаа соёлын үнэлшгүй өв тэгш өв дурсгалыг ардын засаг нь анх мандсан өдрөөсөө юутай хайрлан энхрийлж, судлан шинжлэж байгааг яруу тодоор үзүүлжээ. Дараах самбарт нь Хятадын түмэн ардын түүхэнд маш их дурсгалт бөгөөд дэлхий дахины түүхт явдал гарч ардын хувьсгал ялан дийлж, ардын эрхт бүгд найрамдах засгийг зарлан явуулсан дурсгалт явдлыг үзүүлж, Бээжингийн зэрэг хотод олон түмний жагсаал ёслол болжээ. Ард олон Мао даргыгаа, “Мао Цзе-дуныг Хятадын ард түмэн энхрийлэн хүндэтгэж Мао дарга-Мао-жуси” гэдэг юмаа. Мао гэж овог нь, Цзе-дун гэж нэр нь билээ. Дайчин нөхдийн нь, мөн хятадын ард түмний ялалтыг бий болгох нөхцөлийг дэлхий дахинаа ач холбогдолтой түүхт ялалтаараа бий болгож өгсөн нийгэм журмын эх орны төлөөлөгчдийг чинхүү сэтгэлээсээ талархаж байгаа ардын агуу зориг бадарсан байдлыг үзүүлжээ.


57 Хятадын ардын чөлөөлөгч цэргийн байдлын үзүүлсэн самбарт нь японы эзэрхэг түрэмгийг эсэргүүцсэн тэмцэлд дайчин тугаа мөнхийн сайхан ялалтаар мялааж, америкийн зэвсгээр өвч зэвсэглэсэн гоминданы үй түмэн цэргийг үнсэн товрог болгосон эрх чөлөөт ард түмний аугаа хүчит их цэрэг, ардын хувьсгалыг байлдан олсон ялалтын зүйлийг бат хамгаалагч хүчирхэг армийн өдөр ирэх тусам улам бүр сүр хүчин чийрэг зузаан болж байгааг харуулжээ. Бусад самбарт нь хятад ард улсын ажилчин, тариачин, сэхээтэн нь эрх чөлөөт ардчилсан эх орноо улам ихээр бадруулан хөгжүүлж, бат чийрэг жаргалт сайхан шинэ амьдралаа зохиохын төлөө хамаг хүч чадлаа гаргаж, чин сэтгэлээсээ зүтгэж байгааг үзүүлжээ. Хүн болсоор сая тариа тарих газартай, анжис хэрэгсэлтэй, хөллөх үхэр, адуутай болж, мөлжимтгий феодал, газар өмчийн эздийн хөрөнгөнөөс амьдрах хувиа авсан, саяхан ядуу зарц байсан ардын жарган бахдсан царайгий нь харахад, газар өмчийн феодал эзэд, мөнгө хүүлэгч шунахай харгисуудын дансыг шатааж, ядуу тариачин ардаас өр нэхэж мөлжин сордгийн үндсийг устган шатааж байгаа галыг тойрон алга ташин баярлаж байгаа өвгөд настан, эмэгтэйчүүд, хүүхнүүдийн царайг харахад хятадын тариачинд туслахаар нийгэм журмын их орноос ирсэн хүчирхэг Зөвлөлтийн комбайнууд тарианы газар нижигнэнхэн ажиллаж байгаа байдлыг харуулсан гэрэл зургийг үзэхэд хятадын тариачин ардын ахуй байдалд үлэмжийн их өөрчлөлт гарсан байдал тодхон үзэгдэж байна. Үйлдвэрийнхээ нормыг давуулан биелүүлцгээж ах болсон зөвлөлтийн ажилчны замаар замнаж, тэдэн шиг сайхан ажиллана гэж зориг бадран амлаж байгаа Хятад ударник ажилчинг үзүүлсэн гэрэл зураг, мөн Хятадын ажилчин, тариачин түмний байдалд үлэмжийн их өөрчлөл бий болж аж төрөх, ажил хөдөлмөр хийхдээ Зөвлөлт улсын биетэй тусламжийг бишрэн түшиж, Хятадын ард түмэн, Зөвлөлт улс ба түүний ард түмэн их Сталинд туйлын халуун хайртай баяр талархалтай энхрий дотно байгааг хятадын ардын зурагч нар зураг зурмалдаа үзүүлжээ. Энхийг эрхэмлэн тэмцсэн тэмцлийг үзүүлсэн самбарт наасан гэрэл зураг нь энх тайвныг хамгаалах явдал болбол хятадын түмэн олны хамгийн дотно үйлс болсныг үзүүлж, эрх чөлөө, энх жаргалаа тэмцэж байгаа ах дүү Солонгос түмэнд Хятадын ард түмэн юутай их тусламж чин сэтгэлээс үзүүлж байгааг харуулжээ. Гэрэл зургийн зүйл нь бас, Хятадын уран зурагч нар энх тайвны тэмцэлд бийрийнхээ чадал чанарыг үзүүлж эзэрхэг түрэмгийн араатан харгис шинжийг илрүүлэн харуулж байгааг үзүүлсэн үүнд сонин, сэтгүүлдээ зураач нь зурсан шог зургийн ёжтой хурц, хүний сэтгэлд мартагдашгүй сайхан чадалтайд нь хүн амьтан сонирхон бахдаж, тэр зургийг инээлцэн тайлбарлаж, овооролдон шохоорч сонирхон бахдцагааж байна. Эл үзэсгэлэнг нийслэлийн мөн олон ажилчин, албан хаагч, ардын хувьсгалт армийн цэрэг, офицер, хөдөөний ард, энгийн эмэгтэйчүүд их л сонирхон үзжээ. Санал бичих тэмдэглэлд үзэгчид саналаа тэмдэглэсэн нь сонирхолтой бөгөөд заримыг энд дурдвал: “Хятад ард улсын байдалтай их л бахдан танилцаж энэ үзэсгэлэнг үзэв. Бид хятад улсаар биеэр явж, түүний эртний соёлын дурсгал, ард түмний байдалтай танилцан


58 нүдээр үзсэн шиг сонирхов. Хятадын ард түмэн, их хүн Мао даргын удирдлагаар баатар тэмцэл хийсний үр дүнг энэ үзэсгэлэнд яруу тодорхойгоор үзэж эв хамт намаа хүрээлэн нягтарсан ард түмний эх оронч сэтгэл нягтралыг үзэв. Улсаа хөгжүүлэн цэцэглүүлэх ард түмний чин зоригт хөдөлмөр нь эх орноо цэцэглүүлж байгааг үзэв. Хятадын эв хамт нам, түүний удирдагч Мао Цзе-дун мандтугай! Цэрэг Цүлтэмсүрэн, Түдэв, Самдан”. “Энэ үзэсгэлэн болбол хятадын ард түмний, хөгжин цэцэглэх замдаа юутай их амжилт байгуулсныг тодорхой үзүүлж, энх тайван жаргалант амьдралын төлөө чинхүү сэтгэлээр зүтгэж байгааг үзүүлсэнд миний бие, энэ бүгдийг их л баярлан үзэж хятадын ард түмэн, түүний их жолоодогч Мао Цзе-дунд баяр хүргэе! Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикийн ажилчин Дорж”. “Хятадын ард түмэн, энх тайвны үйлст юутай их бүтээл нэмэр оруулсныг бахархан үзлээ. Ард Мажигсүрэн” гэжээ. Үзэсгэлэнг сонирхон үзэгчдийн зарим нэгэн тэмдэглэлээс энд дурдвал ийм бөгөөд, товч энэ хэдэн зүйлийг ч үзвэл манай монголын ард түмэн , ах дүү хятадын ард түмний гайхмашигт амжилтыг юутай бахдан сонирхож, эрх чөлөөт ардчилсан шинэ хятадын бүтээн босгох үйлст их амжилт байгуулан байгааг үнэн сэтгэлээр бахдан баярлаж байгаа нь илэрхий байна. РИНЧЕН Үнэн сонин. 1951.10.03. Лхагва. №224 (4910) 3-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр БУМЦЭНД танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны хоёр жилийн ойн баярыг тохиолдуулан чин зүрхнээсээ баяр хүргэж, сайн сайхныг ерөөсөн явдалд, Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар ба хятадын ард түмнийг төлөөлж Танд ба Монголын ард түмэн болон Их Хурлын Тэргүүлэгчдэд үнэн сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. МАО ЦЗЕ-ДУН 1951 оны 10 дугаар сарын 10. БЭЭЖИН ХОТ Үнэн сонин. 1951.10.17. Лхагва. №236 (4922) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд нөхөр ЧОЙБАЛСАН танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны хоёр жилийн ойн баярыг тохиолдуулан, чин сэтгэлээ илэрхийлэн баяр хүргэсэн явдалд Танд ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар болон монголын ард түмэнд гүн талархал хүргэе. ЧЖОУ ЭНЬ ЛАЙ


59 1951 оны 10 дугаар сарын 10. БЭЭЖИН ХОТ Үнэн сонин. 1951.10.17. Лхагва. №236 (4922) 1-р нүүрт. -оОо- “Үнэн” сонин 1952 он (1952 оны 1-12-р сар) Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороонд Хайрт нөхдөө! Монгол Ардын Хувьсгалт Нам ба Монголын хөдөлмөрчин ард түмний жолоодогч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны зохион байгуулагч бөгөөд Хятадын ард түмний дотнын хань нөхөр Чойбалсан нас барсан явдлыг гэнэт сонсоод гүнээ харамсан гашуудаж буйгаа илэрхийлье. Хятадын Коммунист намын төв хороо Үнэн сонин. 1952.1.30. Лхагва. №26. (5010) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Бумцэндэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд, Маршал Чойбалсан нас барсныг гэнэт сонссон билээ. Гүнээ хамарсан гашуудаж байгаагаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар ба ард түмнээ төлөөлж Танд ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар болон танай ард түмэнд хичээнгүйлэн илэрхийлье. Маршал Чойбалсан бол Монголын ард түмний агуу их жолоодогч, Монгол Ардын Хувьсгалын шилдэг удирдагч бөгөөд зохион байгуулагч мөн. Маршал Чойбалсан нас барсан явдал бол монголын ард түмэнд туйлын их гарз болсноор үл барам, дэлхий дахины ардчилал-энх тайвны лагерьт учирсан гарз мөн юм. Японы империализмийг эсэргүүцсэн дайны үеэр Маршал Чойбалсангаас Хятадын ард түмэнд үзүүлж байсан тусламж дэмжлэгээ нь Хятадын ард түмний зүрхэнд мөнхжин дурсагдана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв засгийн газрын дарга Мао Цзе-Дун Үнэн сонин. 1952.1.30. Лхагва. №26. (5010) 1-р нүүрт.


60 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр ЛХАМСҮРЭН-д Монголын ард түмний агуу их жолоодогч, Хятадын ард түмний агуу их хань нөхөр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд маршал Чойбалсангийн нас барсны тоогүй явдлыг гэнэт сонсоод, гүнээ харамсаж байгаагаа Танд ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар болон Монголын ард түмэнд илэрхийлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зохион байгуулах ба империалстүүдийг эсэргүүцэн, энх тайвныг хамгаалах үйл хэрэгт маршал Чойбалсангийн хийж бүтээсэн мөнхийн алдар гавьяа нь энх тайвныг эрхэмлэгч бүх дэлхийн ард түмний зүрхэнд мөнхжин дурсагдана Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв засгийн газрын Төрийн захиргааны Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Чжоу Энь-Лай Үнэн сонин. 1952.1.30. Лхагва. №26. (5010) 1-р нүүрт. Маршал Чойбалсангийн нас нөгцсөн тухай Хятадын сонинуудад бичсэн нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсангийн нас нөгцсөн тухай Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар, Сайд нарын Зөвлөлийн гашуудлын мэдэгдлийг энэ оны 1 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төвийн ба орон нутгийн сонинууд эхний нүүрүүддээ нийтэлжээ. Сонинуудад, Хятадын Коммунист Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын дарга Мао Цзе-Дун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Чжоу ЭньЛай нараас маршал Чойбалсангийн нас нөгцсөний учир эмгэнэлийг илэрхийлсэн цахилгаан мэдээнүүд нийтлэгджээ. Маршал Чойбалсангийн нас нөгцсөн тухай Бүх Холбоотын Коммунист (Большевикуудын) Намын Төв Хороо, СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн мэдэгдэл, Бүх Холбоотын Коммунист (Большевикуудын) Намын Төв Хорооноос Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороонд явуулсан бичиг, сонинуудын эхний нүүрэнд нийтлэгджээ. Маршал Чойбалсангийн хөрөг, товч намтрыг сонинуудын ил байранд нь нийтлэжээ. Үнэн сонин. 1952.2.2. Бямба. №29. (5013) 2-р нүүрт. Нөхөр Не Жун-чжений хэлсэн үг (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн дарга) Хайрт хань нөхөд өө! Ах дүү орнуудын төлөөлөгчид өө!


61 Монгол Ардын Хувьсгалт Нам ба Монголын ард түмний агуу их жолоодогч, Монголын ард түмний баатар Сүхбаатарын хамт зүтгэгч хань, Монгол Ардын засаг төрийг үндэслэн байгуулагч бөгөөд Хятадын ард түмний агуу их хань Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайд, Маршал Чойбалсан нас барсан явдалд Б.Н.Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газар, бүх Хятадын ард түмэн, Хятадын Коммунист Намын Төв Хороо ба түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөгч Армийн өмнөөс гүн их гашуудлыг илэрхийлье. Б.Н.М.А.Улсыг байгуулах, империалист харгислалын эсрэг тэмцэх, Хятадын ба Монголын ард түмний хоорондын найрамдлыг хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт маршал Чойбалсан өөрийн бүх хүч ба амьдралыг зориулсан юм. Маршал Чойбалсан нас барсан явдал бол зөвхөн Монголын ард түмэнд ч биш бас Хятадын ард түмэн ба бүх дэлхийн энх тайван ардчиллын лагерьт учирсан их гарз мөн юм. Түүний мартагдашгүй гавьяа, аугаа их дүр нь Монголын ард түмэн, Хятадын ард түмэн ба эв найрамдал, ардчилалд дуртай бүх дэлхийн ард түмний зүрхэнд мөнх оршино. Хятадын ард түмний аугаа их хань маршал Чойбалсангийн яруу алдар үүрд мөнх байна! Үнэн сонин. 1952.2.10. Ням. №37. (5021) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатараас буцлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын Зөвлөлийн гишүүн, Ардын Чөлөөлөгч Армийн жанжин штабын даргын үүргийг гүйцэтгэгч Не Жун-Чжень тэргүүтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид, Монгол Ард Улсын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсангийн шарилыг оршуулах ажилд оролцоод, энэ оны 2 дугаар сарын 12-т Улаанбаатараас Бээжин орохоор нисэв. Улаанбаатарын аэродром дээр Хятадын засгийн газрын төлөөлөгчдийг: Монгол Ард Улсын Ерөнхий сайдын орлогч нөхөр Сүрэнжав, Майдар, Лувсан, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Дамба, Сосорбарам, Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Лхамсүрэн, Монгол Ард Улсын Батлан Хамгаалах Яамны Сайд дэслэгч генерал нөхөр Жанчив, Гадаад Явдлын Яамны сайдын орлогч нөхөр Самбуу, М.А.Х.Армийн жанжин штабын дарга хошууч генерал Цог, Улаанбаатар хотын бага хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Багаа, Улаанбаатар хотын комендант хурандаа Цэдэндаш, Б.Н.М.А.Улсаас Б.Н.Х.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд нөхөр Жаргалсайхан, Б.Н.М.А.Улсаас Б.Н.А.С.А.Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Равдан, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч нөхөр Цэрэндорж, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч нөхөр Очирбат, Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цзи Я-тай, Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ен-Дин, СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа худалдааны төлөөлөгч Л.Г.Аваков, Б.Н.М.А.Улсад тохоон томилогдсон Зөвлөлт, Хятад, Солонгосын элчин сайдын яамдын гишүүд бас үдэлцэв. Үнэн сонин. 1952.2.13. Лхагва. №39. (5023) 1-р нүүрт.


62 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл боловсролын амжилт Хятадын их хувьсгалын ялалт, Хятадын ард түмэнд эдийн засаг, соёлыг чөлөөтэй хөгжүүлэх эрх чөлөөг олгож, бүх бүх бололцоогоор хангажээ. Хятадын Коммунист Нам, Ардын Төв Засгийн газар өөрийн орны соёл боловсролыг хөгжүүлэх чухал зорилгыг тавьж ирсэн учир хятадын жинхэнэ ард түмний соёл боловсрол амжилттай хөгжиж байна. Ардын Төв Засгийн газар хуучин Хятадын бүх бага сургуулиас эхлэн дээд сургууль, урлаг, утга зохиолд шинэчлэл хийж, Хятадын ард түмний шинэ аж байдалд тохирсон соёл боловсролыг хөгжүүлж байна. 1951 он, Хятадын боловсрол, улс төрийн өрнөлтийн жил боллоо. 1951 онд ажилчин тариачдыг ажлын чөлөө цагт сургах сургуульд бүх үйлдвэрийн ажилчдаас 1780000 хүн оролцсон нь 1950 оныхоос 1,2 хувиар өсчээ. Энэ нь ойрын 3 жилд ажилчдын дотор бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах бололцоог өгч байна. Ойрын 5-6 жилийн дотор бүх ажилчныг бага сургуулийн боловсролтой болгож, 100000 хүнийг дунд сургуулийн боловсролтой болгох юм. 1950 онд хөдөөд өвлийн сургууль 290000-ыг байгуулж 25 сая хүн суралцсан бөгөөд энэ нь 1951 онд ихээхэн хэмжээгээр нэмэгдэв. Ойрын 5-6 жилд хөдөөгийн боловсон хүчин ба залуучуудын бичиг үл мэдэх явдлыг устгах, хойшид жил тутам 100000-аас доошгүй тариачныг өвлийн сургуульд буюу бичиг үсгийн сургуульд хамрах зорилготой юм. Анхан шатны сургуулиуд их өсчээ. Одоо Хятадад 400000 гаруй бага сургуульд 37 сая хүүхэд буюу сургуулийн насны багачуудын хагас хувь орчим нь суралцаж байна. Эдгээрийн 80 хувь нь ажилчин, тариачны үр хүүхэд юм. 1950 оны 6 дугаар сард дунд сургууль 3600, сурагчид нь 1 сая байсан бол 1951 оны 3 дугаар сард дунд сургууль 5137 болж сурагчид нь 1500000 болжээ. Энэ 1952 онд улс даяар газрын реформ хийж дуусмагц сургуулийн систем улам өсөх бөгөөд ойрын 5-6 жилийн дотор сургуулийн насны бүх хүүхдийн 80 хувийг сургуульд оруулах бэлтгэлийг хийж байна. 1951 оны 3 дугаар сард дунд боловсролын системийн тухай асуудлыг хэлэлцэх бага хурал болж техникийн ба багш нарын сургуулийг өргөтгөх шийдвэр гаргажээ. Одоо 128000 гаруй оюутантай 195 дээд сургууль хичээллэж байна. Дээд сургуулийг 1951 онд 17400 хүн төгсжээ. Сонин хэвлэл, радио нэьтрүүлэг хөгжиж байна. Хятад улсын хэмжээгээр 475 зүйлийн сонин гардгаас гадна сиануудад 1000 орчим төрлийн жижиг сонин гарч байна. Олон зүйлийн сонин 7 сая орчим хувиар хэвлэгдэж байгаа бөгөөд энэ онд 10 сая хувиар хэвлэхээр төлөвлөжээ. Ойрын 2-3 жилийн дотор жижиг сонины газруудыг тугалган хэвтэй болгоно. Бүх улсын дотор том жижиг 150000 радио хүлээн авагч ажиллаж байна. 1951 онд радио хүлээн авагч 1950 оныхоос 52 хувиар өсчээ. 1951 оны 9 дүгээр сарын 12-нд бүх Хятадын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хэвлэлийн ерөнхий газартай хамтарч бүх фабрик, завод уурхайд радио узел байгуулах шийдвэр гаргажээ. Төрөл бүрийн ном, сэтгүүлийн хэвлэлт 1951 онд 1950 оныхоос 3,8 дахин нэмэгдэж, 310 сая гаруй ширхэг номыг хэвлэжээ. 7 хоногийн ба сар тутмын сэтгүүлүүд 1950 оныхоос 18 дахин давжээ. 1952 онд 800 сая ширхэг ном хэвлэх төлөвлөгөөтэй байна. “Синьхуа” компанийн номын худалдаа 1951 оны эхний 10 сарын дотор 160 миллиард юаний үнэтэй номыг худалджээ.


63 Коммунист нам ба Ардын төв засгийн газар нь үндэстний цөөнхүүдэд тэдний үндэсний хэл дээр соёл, шинжлэх ухааныг эзэмшүүлж байна. 1951 онд үндэстний цөөнхийн соёл боловсролын хэрэгцээнд 1950 оныхоос 15 сая юань нэмэн төлөвлөжээ. Бүрэн биш мэдээгээр үндэстний цөөнхөд зориулсан 1 сая сурагч бүхий 9300 сургууль байна. Өвөр Монголд зөвхөн бага сургууль 2874 байгаа бөгөөд түүнд сургуулийн насны бүх хүүхдийн 60 хувь нь суралцаж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёлын нэг том амжилт нь ардын эрүүлийг хамгаалах ажлын ололт мөн. Цэцэг өвчнийг үндсэнд нь зогсоожээ. 1950 оноос 1951 оны хавар хүртэл 200000000 хүнд цэцэг өвчнийг эсэргүүцэх тарилга хийжээ. Ойрын 3-5 жилийн дотор бүх хүн амд халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийх ба эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлыг хийх гэж байна. Эрүүлийг хамгаалах байгууллага өргөжиж байна. Одоо бүх улсын ба хушуудын 85 хувь нь эрүүлийг хамгаалах байгууллагатай болов. 1952 онд сиан бүхэнд эмнэлгийн салбар байгуулах ба хушууны эмнэлгийн салбар 1400-г шинээр байгуулна. Ойрын 5-6 жилд бүх хушуунд эмнэлгийн газар байгуулахаар төлөвлөж байна. Эх нялхсыг хамгаалах явдал сайжирч, уурхайчдын эрүүл мэндийг хамгаалах явдал эрс дээшилжээ. Эмнэлгийн үндэсний мэрэгшлийн боловсон хүчин их өсч байна. Одоо эмнэлгийн дунд мэргэжилтэн 50000 гаруй хүн, дээд мэрэгжилтэн 25000 гаруй хүн ажиллаж байна. Үндэстний цөөнхийн дотор эрүүлийг хамгаалах ажилд онц их анхаарч байна. Шинэ Хятадын кино урлаг амжилттай хөгжиж байна. 1950 онд хувьсгалч агуулгатай кино гаргах газар 100 байсан бол 1951 онд 1000 болж, кино үзэгчдийн тоо 1951 оны эхний хагаст 110 сая хүрчээ. Кино гаргах газруудыг тосгон, жижиг хотуудад өргөтгөн байгуулахын тул ойрын 5-6 жилийн дотор кино зураг үйлдэх угаах газрууд, кино аппарат үйлдвэрлэх заводуудыг байгуулах юм. Шинэ Хятадын кино үйлдвэрүүд нь “Хятадын ард түмний ялалт”, “Буурал үст охин”, “Болд цэрэг” гэх мэт алдарт сайхан кинонуудыг үйлдвэрлэн гаргаж байна. Урлагийн газрууд өсч байна. 35 том хотод хөдөлмөрчдийн соёлын ордон байгуулагдаж уурхайчдын 3400 клуб байгуулагджээ. 1950-1951 онуудад Хятадын том театруудад шинэчлэл хийж, ард түмнийг хувьсгалч үзэл суртлаар хүмүүжүүлэх соёлын төв болгож, хот, хөдөөд өөрсдийн эрх чөлөөт шинэ амьдралыг байгуулж байгаа ард түмний байдлыг үндсэний урлагт тусган үзүүлж байна. Шинэ урлагийн шаардлагын дагуу ард түмний шинэ амьдралыг тусгасан утга зохиол хөгжиж, дууны шинэ аялгуу шинэ дуу, шинэ жүжиг театр, клубийн тайзан дээр олноор тавигдаж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад соёл боловсрол түргэн хөгжиж байгаа боловч амьдралын шинэ замд орсон Хятадын ард түмний соёлын өсч байгаа хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд соёл боловсролын талаар маш их зорилго зогсож байна. Б.Н.Х.А.Улс хөдөө аж ахуйг сэргээн босгохын хамт улсаа хүнд аж үйлдвэржүүлэх том зорилго тавьж байна. Хөдөө аж ахуй дээр услалтын системийг сайжруулах, үерийн аюулыг арилгах асар том барилгын ажлуудыг явуулж байна. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн хөгжлийг боловсон хүчнээр хангах явдал бол Хятадын соёлын нэг чухал зорилго юм. ГоМо-Жо, улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн бүх Хятадын хорооны 3 дугаар хуралд тавьсан илтгэлдээ ойрын 5- 6 жилийн дотор бүх улсын эдийн засгийн байгуулалтад дээд боловсролын боловсон хүчин


64 150000 орчим, дэнд ба бага мэрэгжилтэн 500000 орчим, дээд мэрэгжлийн багш 10000 гаруй, дунд мэрэгжлийн багш 100000 гаруй, бага сургуулийн багш 150000 орчим, эмнэлгийн дээд, дунд, анхан шатны мэрэгжилтэн 200000 орчмыг бэлтгэхийн чухлыг дурджээ. Эдгээр боловсон хүчнийг олон төрлийн дээд, дунд, тусгай мэрэгжлийн сургууль, курсээр бэлтгэх юм. Хятад улсад одоо дунд мэрэгжилтнийг бэлтгэх 110000 сурагчтай 507 сургууль, энгийн дунд сургууль 4015, бага сургуулийн багш нарыг бэлтгэх 165000 сурагчтай 605 сургуультай байна. Коммунист Нам, нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагын дор Хятадын соёл боловсролын үйлс улам шинэ амжилтад хүрч Эх орныхоо хэрэгцээнд шаардагдаж байгаа төрөл бүрийн мэрэгжилтэнг бэлтгэх гаргах нь дамжиггүй. Б.ЖАМБАЛДОРЖ Үнэн сонин. 1952.2.25. Бямба. №49. (5033) 4-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд танаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 31 жилийн ойг тохиолдуулан би, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар ба ард түмнийг төлөөлж танд ба Монголын ард түмэнд халуун баярыг хичээнгүйлэн хүргэхийн хамт Монголын ард түмнээс өөрийн улсын бүтээн босгох ажил дээр улам их амжилт олохыг ерөөнө. Хятад, Монгол хоёр улсын ард түмэн нь Алс Дорнодын ба дэлхий дахины өнө удаан энх тайвныг хамгаалах тэмцэлд элэгсэг дотноор нэгдэн хамтаръя. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын дарга МАО ЦЗЕ-ДУН 1952 оны 7 дугаар сарын 9-ний өдөр. Бээжин. Үнэн сонин. 1952.7.11. Баасан. №163. (5147) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Цэдэнбал танаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 31 жилийн ойн баярыг тохиолдуулан Танд ба Монголын засгийн газарт ба ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын Төрийн Захиргааны Зөвлөлийн ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ 1952 оны 7 дугаар сарын 9-ний өдөр. Бээжин. Үнэн сонин. 1952.7.11. Баасан. №163. (5147) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хятадын Ардын чөлөөлөгч армийн 25 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт хийв


65 1952 оны 8 дугаар сарын 1-ний орой Лениний нэрэмжит клубт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цзи-Я-тай, Хятадын Ардын Чөлөөлөгч армийн 25 жилийн ойд зориулан хүлээн авалт хийв. Хүлээн авалт дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд нөхөр Цэдэнбал, Ерөнхий сайдын орлогч нөхөр Сүрэнжав, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Дамба, Ерөнхий сайдын орлогч нөхөр Лувсан, Майдар, Шарав, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч нөхөр Цэдэв, Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Лхамсүрэн, Б.Н.М.А.Улсын прокурор нөхөр Жамбалдорж, Б.Н.М.А.Улсын Батлан Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал нөхөр Батаа, Б.Н.М.А.Улсын Дотоод Явдлын Яамны сайд нөхөр Жанчив, Б.Н.М.А.Улсын Гэгээрлийн Яамны сайд нөхөр Ширэндэв, мөн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн генерал, офицерууд, олон нийтийн төлөөлөгч нар байлцав. Түүнчлэн энэ хүлээн авалт дээр СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.И.Иванников, Ардчилсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ен Дин, Бүгд Найрамдах Болгар Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стела Благоева нар байлцав. Хүлээн авалт, дотно элэгсэг байдалтай өнгөрөв. Үнэн сонин. 1952.8.3. Ням. №181. (5165) 1-р нүүрт. Хятадын ардын чөлөөлөгч армийн тухай үзэсгэлэн нээгдэв Бүгд Найрамдах хятад Ард Улсын Ардын Чөлөөлөгч армийн түүхт 25 жилийн ойд зориулан 8 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо офицеруудын байшинд фото зургийн үзэсгэлэнг нээв. Б.Н.М.А.Улсын Улсыг Батлан Хамгаалах Яамны сайд дэслэгч генерал Батаа тус үзэсгэлэнг нээж үг хэлэв. Нөхөр Батаа, Б.Н.Х.А.Улсын Ардын Чөлөөлөгч арми, 25 жилийн дотор их жолоодогч Мао Цзе-дун ба коммунист намынхаа мэргэн жолоодлогын дор ард түмнийхээ хамтаар явж, гоминданы харгис бүлэг, япон ба америкийн империализмын эсрэг ширүүн тэмцлийг явуулж, түүхт ялалтыг бүтээгээд Хятад дахь ардчилсан хувьсгалын ялалтыг хангажээ. Одоо Хятадын баатар арми эх орныхоо халдашгүй дархан байдлыг соргогоор хамгаалж байна. Хятадын ард түмний шударга тэмцэлд сайн дураар оролцон тусалж америк-английн харгис империалист нарын цуст дээрмийн дайны балмад төлөвлөгөөг эвдэж, бүх дэлхийн шударга улс түмний хайр талархлыг хүлээж байна. Монголын ард түмэн, түүний армийн дайчид агуу их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайвныг эрхэмлэгч дэлхийн бүх ард түмний хамт, манай улсын их хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ардын чөлөөлөгч армийн ололт амжилтуудыг бахархан


66 харж, Хятадын ард түман ба түүний эх орны хөгжил цэцэглэл, тусгаар тогтнолын үйл хэрэгт цаашдын их амжилтыг хүсэж байна гэв. Нөхөр Батаа, үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, энэ үзэсгэлэнг нээж байгаа явдал нь Монголын ард түмэн ба манай армийн дайчдыг хятадын баатар армийн дайчин амьдралтай танилцуулж, манай хоёр улсын ба армиудын ах дүүгийн бат найрамдлыг улам бататгахад их түлхэц болно гэдэгт бид бат итгэж байна гэв. Үзэсгэлэнгийн нээлт дээр Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, нөхөр Сүрэнжав, Жамбалдорж, Ширэндэв, Лувсан, Майдар, Шарав нар ба Зөвлөлт Холбоот Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иванников, Б.Н.Х.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цзи-Я-тай, А.Б.Н.С.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ен Дин, Б.Н.Б.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Благоева нар байлцав. Энэ үзэсгэлэн нь Б.Н.Х.А.Улсын Ардын Чөлөөлөгч армийн 25 жилийн түүхт ялалтын дайчин замналыг сэтгэл бахдам сайхнаар харуулсан байна. Үзэсгэлэнг 8 дугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийнхэн сонирхож Хятадын Ардын Чөлөөлөгч армийн ялгуусан үйлст талархал хүргэж байна. Үнэн сонин. 1952.8.5. Мягмар. №182. (5166) 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил болох гэж байгаа нь Манай найрамдалт их хөрш Хятадын ард түмний ба Хятад ард улсын аж ахуй, соёлын байгуулалтад олж байгаа их амжилтуудтай тус орны хөдөлмөрчдийг улам өргөнөөр танилцуулах, Монгол-Хятадын ард түмний найрамдал хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх зорилгоор, Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны гурван жилийн ойг тохиолдуулан, тус улсын дотор 1952 оны 10 дугаар сарын 1-нээс 10-ныг дуустал болох гэж байна. Энэ тэмдэглэлт өдөр бол Монгол-Хятадын ард түмний найрамдлын уламжлалт түүхэнд шинэ сайхан зүйл болж орно. Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил бол Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмний хамтын ажиллагаа, соёлын харилцааг улам өрнүүлж, энх тайван, ардчилал, социализмын үйлсэд манай хоёр ард түмний үнэнч байдгийг дахин тод үзүүлэх юм. Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил явуулах үед ихээхэн ажил зохиогдох юм. Үүнд: Хятадын их ард түмний амьдрал тэмцэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төр эдийн засаг соёлын байгуулалтад олж байгаа амжилтууд, Зөвлөлт Холбоот Улс ба Б.Н.Х.А.Улсын найрамдал, хамтын ажиллагааны ач холбогдлын тухай илтгэл, лекц яриаг хөдөлмөрчдийн дунд хийх болно.


67 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг, соёлын амжилтуудыг харуулсан үзэсгэлэн байгуулагдана. Улаанбаатарын кино театруудад Хятадын кинофильмийн фестиваль болно. Хятад-Монголын дуу, хөгжим, бүжгийн концерт өргөнөөр тавигдахаас гадна Хятадын зохиолчдын зохиолын үдэшлэг явагдана. Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэдэг товхимол шинэ хятадын ажилчин ангийн баатарлаг хөдөлмөр Хятадын эмэгтэйчүүдийн амьдрал тэмцлийн тухай товхимол хэвлэгдэнэ. Бас Мао Цзе-Дунгийн “Зөрчлийн тухай”, “Практикийн тухай” гэдэг зохиолууд, профессор Чень Бо-дагийн “Мао Цзе-дунгийн сургаалууд бол марксизм-ленинизмийг Хятадын хувьсгалтай нэгтгэсэн хэрэг мөн” гэдэг зохиол бас Мао Цзе-дунгийн бага ба идэр нас гэдэг номоос гадна утга зохиолын хэд хэдэн номыг орчуулан хэвлэн нийтлэх ба заримыг хэвлүүлэхэд бэлтгэх юм байна. Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлыг бэлтгэн явуулахад уг ажлыг зохион явуулах комисс, төвийн ба аймгийн сонинууд, Монголын зохиолчдын эвлэл, Зөвлөлт улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэг, Урлагийн Хэрэг Эрхлэх Хороо, Улсын хэвлэх үйлдвэр, Радио хороо өргөн ажил зохиох ёстой байна. Манай хөдөлмөрчдийн олон түмэн, монгол-хятадын найрамдлын арав хоногийн ажилд идэвхтэй оролцож, манай хоёр улсын ард түмний их хань, өмөг түшиг болсон зөвлөлтийн ард түмний манлайлж байгаа энх тайван, ардчилал, социализмийн их үйл хэргийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө нийтийн тэмцэлд бат нэгдэл, зориг төгөлдөр байгаагаа дахин илэрхийлнэ. Үнэн сонин. 1952.9.12. Баасан. №215. (5199) 2-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд бэлтгэж байгаа нь Хятадын киноны фестиваль болох гэж байгаа нь Монгол, Хятадын найрамдлын арав хоногт, хятадын киноны фестиваль Улаанбаатар хотод болно. Энэ кино фестиваль нь манай ард түмнийг хятадын ард түмний их ялалт, үлэмжийн амжилт, хятадын кино-урлагийн хөгжилт байдалтай танилцуулах явдалд их түлхэц өх юм. Кино фестивалиар үзүүлэх кино зургийн дотор “Буурал охин”, “Ган төмөр цэрэг”, “Америкийг эсэргүүцэж, Солонгост туслая”, “Дундад улсын охид”, “Улаан туг Цуй Ганд мандав”, “Өвөрмонголын ард түмний ялалт” гэх зэрэг кино фильмийг тус хотын кино театруудад гаргах гэж байна. Шинэ номууд Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэх үйлдвэр, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулан Мао-Цзе-дунгийн зохиол “Практикийн холбогдол”, “Зөрчлийн холбогдол”, “Ардын ардчиллын диктатурын тухай”, Б.Жамбалдоржийн бичсэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг товхимол, хятадын яруу найргийн түүвэр, “Хятадын


68 ардын үлгэрүүд” ба хятад улсын тухай монголын зохиолчдын бичсэн шүлгийн түүвэр зэрэг номуудыг ойрын үеэс хэвлэн гаргах гэж байна. ЧИМИДДОО Үнэн сонин. 1952.9.21. Ням. №223. (5207) 1-р нүүрт. Ухуулагч, илтгэгчдэд тусламж Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулав Бүгд Найрамдах Хятад Ард Улс (Лавлагаа) Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол Дорнод Азийн эх газрын үлэмж хэсгийг эзэлдэг юм. Хятад улс, нутаг дэвсгэрийн талаар дэлхий дээр CCCP-ийн дараа ордог юм. (Үүнд 9597 мянган хавтгай дөрвөлжин километр болно). Тайван (формоз) ба Хайнань гэдэг хоёр том арал, бас үлэмж олон жижиг арлууд Хятадын нутагт харьяалагддаг билээ. Хятадын хүн ам, дэлхий бөмбөрцгийн хүн амын бараг дөрөвний нэг буюу 475 сая бөгөөд үүний 90 хувь нь хятад хүн юм. Хүн амын дийлэнх олонхи нь Хөх, Шар мөрний хөндийд оршино. Хүн амын 80 хувь нь тосгонд сууж, хөдөө аж ахуй эрхэлдээг. Хятадын нийслэл Бээжинд 2 сая гаруй хүн суудаг юм. Аж үйлдвэрийн том төвүүд нь Шанхайн порт (5 сая орчим хүн оршино) Мукден, Тяньцзинь (тус бүр 1,5 сая хүнтэй) Кантон, Нанкин, Чунцин (тус бүр сая гаруй хүнтэй) Ханьхоу Харбинн зэрэг хотууд юм. Хятад улс байгалийн баялгаар маш их юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс чулуун нүүрсний запасын талаар дэлхий дээр (CCCP, Америкийн нэгдсэн улс, Канадын дараа) 4 дүгээр суурийг эзлэх бөгөөд түүний нөөц нь барагцаалсан тоогоор Трилион тонн ба лавтай байгаа нь 250 миллиард тонн болно. Олон арван сая морины хүчтэй усны рессурстэй юм. Хятадын нутагт бас төмрийн хүдэр (бараг 6 миллиард тонн) нефть, цагаан тугалга, цайр, марганец, алт бий. Сурьма, вольфрамын запасын талаар хосгүй их суурь эзэлдэг байна. Хятад олон районы цаг уурын байдал нь жилд 2-3 дахин ургац хураан авах бололцоог тариачдад олгодог байна. Хятадад цагаан будаа, улаан буудай, шар будаа, эрдэнэ шиш, төмс, соя, ногоо, тэрчлэн хөвөн, цай, тамхи зэрэг ургамлыг тарьдаг. Ардын хувьсгал ялахын өмнө Хятад нь хагас колонийн орон байсан бөгөөд 100 гаруй жилийн турш гадаадын империалистуудад эзлэгдэж байв. Эдийн засгийн шийдвэрлэгч хөшүүрэг, (төмөр зам, банк, том аж үйлдвэрийн газрууд зэрэг нь) Япон, Англи, Америк, Францын хөрөнгөтний гарт байв. 1937 оны дундуур аж үйлдвэр, тээвэр дэх гадаадын хөрөнгө оруулалт бүх хөрөнгө оруулалтын 74 хувийг эзлэж байв. Дэлхий дахины 2 дугаар дайны үед Японы монопольтнууд Хятадын бараг бүх аж үйлдвэр, тээврийг эзлэж байв. Гоминданы Хятадын мэдэлд бүх аж үйлдвэрийн (уран дархан ба гар үйлдвэрийг үл оролцуулан) 10 хүрэхгүй хувь нь байв. Дэлхий дахины 2 дугаар дайны дараа энэ оронд гол ноёрхогч империалист гүрэн бол Америкийн нэгдсэн улс байв.


69 Хувьсгал ялахын өмнө, Хятадын улс төрийн эрх нь хөрөнгөтөн помещикуудын гарт байсан бөгөөд эдгээрийн үзэл суртлыг илэрхийлэгч нь гоминдан (хөрөнгөтөн, помещикийн нам) байв. Гоминданы харгис дэглэмийн эдийн засаг, улс төрийн үндэс нь том феодалпомещикууд ба америкийн империалистуудын зэрэг гадаадын империалистуудтай нягт холбоотой байсан Хятадын нутгийн зуучлагч том хөрөнгөтнүүд байв. Хятадын том хөрөнгөтнүүд нь портуудыг удирдаж байсан Чан Кай-шийгээр толгойлуулсан гоминданы засгийн газарт байж, өөрсдийн баяжих зорилгод улсын эрхийг ашиглаж байв. “Дөрвөн гэр бүлийнхэн” (Чан Кай-ши, Кун Сян-си, Сун Цзи-вэнь, Чень Ли-фу) Хятадын бүх нэхмэлийн үйлдвэрийн 50 гаруй хувь, цахилгаан энергийн үйлдвэрлэлийн 65 орчим хувь, нүүрс гаргалтын 36 хувь, цагаан тугалга гаргалтын 35 хувьд ба тэрчлэн тээврийн үлэмж хэсэгт хяналт тавьж байв. Эдгээр гэр бүлийнхэн Хятадад 20 жилийн турш ноёрхож байхдаа тус орны хөдөлмөрчдийг хатуу ширүүнээр мөлжиж, тэднээс 20 миллиард америк доллар тоно, ихэнхдээ Америкийн нэгдсэн улсын банканд байлгаж байв. Хятадын том хөрөнгөтнүүд ба гадаадын империалистууд, ажилчин, тариачин, сэхээтэн, уран дархчууд, гар үйлдвэрийнхэн, жижиг худалдаачныг дарлан мөлжиж байснаар барахгүй, тэд, үндсэний (копрадорын биш) хөрөнгөтнийг хавчиж байв. Гадаадын империалистууд, феодал-помещик, Хятадын монопольтнууд олон жилээр ноёрхож байсан явдал нь Хятадын үйлдвэрлэх хүчний хөгжлийг саатуулж байв. Хятад нь эдийн засгийн талаар хоцрогдсон бөгөөд империалист гүрнүүдийн тариалангийн түүхий эд нийлүүлэгч орон болж хувирсан байв. Японтой дайн хийхийн өмнө дэлхий дахины капиталист үйлдвэрлэлд Хятадын хувьд нүүрс гаргалтын дөнгөж, 0.6, төмрийн хүдэр гаргалтын 0.5, ширэм үйлдвэрлэлийн 0.35, зэс үйлдвэрлэлийн 0.22 хувь оногдож байв. Японы эсрэг хийсэн дайн ба иргэний дайн, Хятадын аж үйлдвэрт хүнд цохилт болсон юм. Тус оронд 1936 онд 41 сая тонн нүүрс гаргасан бол 1947 онд дөнгөж 16.7 сая тонн нүүрс гаргасан ба 1936 онд 3.3 сая тонн төмрийн хүдэр гаргаж байсан бол 1947 онд дөнгөж 20 мянган тонн, 1936 онд 1.4 сая тонн ширэм үйлдвэрлэж байсан бол 1947 онд 40 мянган тонн ширэм үйлдвэрлэн гаргаж байв. Хятадын аж үйлдвэрийн хувийн жин ба тус орны үндсэний орлого 10 хувь байсан бөгөөд харин хөдөө аж ахуйн хувь нь 80 орчим хувь байв. Машины үйлдвэрлэл, химийн аж үйлдвэр бараг эхлэлтийн байдалд байсан нь металлургийн хөгжилд саад болж байв. Зөвхөн цөөн зүйлийн металл (тугалга, Вольфрам, сурьма) гаргадаг ба хөвөн бараа, торго, тамхины аж үйлдвэр байсан боловч харилцан адилгүй хөгжилтэй байв. Хятадын энэ аж үйлдвэрүүд нь маш тэгш биш байдалтай байрласан байв. Эдгээр үйлдвэр нь гадаадын капиталын тулгуур газар болсон томхон хот бүхий хэдхэн мужид байгуулагдсан байв. Янз бүрийн түүхий эдээр баялаг дотоод ба баруун мужуудад аж үйлдвэрийн талаар сул хөгжилтэй байв. Хятадад тосгон, хотын уран дархан, жижиг таваарын, бүс барааны үйлдвэрлал өргөн хөгжсөн байв. Энэ үйлдвэр нь түүхий эдийн анхны боловсруулалт, хөвөн бараа (дотоодын хэрэгцээний 50 хувийг хангаж байв) сүлжмэл (85 хувий нь боловсруулдаг байв) торгоны түүхий эд үйлдвэрлэхийн хамт хөдөө аж ахуй, уран дархны үйлдвэрлэл зэрэгт зориулж бүдүүлэг зэвсэг багаж бэлтгэн хийдэг байв.


70 Үйлдвэрийн 3 сая ажилчин ба гар үйлдвэрүүдэд ажилладаг 12 сая орчим ажилчин (ачаа ачигч хүн зөөгч зэрэг) 30 сая хар ажилчныг өөрийн эгнээнд багтаасан Хятадын пролетариат нь гадаадын ба дотоодын монопольтнуудын хатуу ширүүн дарлалын дор байв. Хятадын ажилчин анги нь хэдийгээр хүнд аж амьдралын дотор байсан боловч, хувьсгалт байлдаанд хатуужин нягт нэгдсэн сайн зохион байгуулалт бүхий лут их хүчин байв. Феодалын ёст байдал хүчтэй тогтож байсан нь хөдөө аж ахуйн хөгжлийг саатуулж байв. Хятадын хүн амын 10 орчим хувийг эзлэж байсан газрын томхон эзэд бүх тариалангийн газрын 70-80 хувийг эзлэж байсан бөгөөд харин тариачин гол олон түмэн нь хүн амын 90 гаруй хувийг эзлэж байсан боловч газрын зөвхөн 20-30 хувийг эзлэж байв. Хөдөө аж ахуй эрхэлдэг бүх хүмүүсийн 70 хувь нь ядуу тариачид байв. Помещикууд, өөрсдийн газрын ихэнх хэсгийг газаргүй буюу бага газартай тариачдыг боолчлох байдлаар түрээслэн өгдөг байв. Түрээслэн авагчид ба хагас түрээс авагчид (өөрийн газар дээр помещикоос газарт түрээслэн авагчид) Хятадад гэр бүлийнхээ хамт 200 сая орчим хүн байв. Тариачин нь Хятадын феодал, Хятадын хөдөө аж ахуйг өөрсдийн түүхий эдийн баз болгохыг эрмэлзэж байсан гадаадын империалистуудын улам хүчтэй болж байсан дарлалд тэсхүйд бэрх дарлагдаж байв. Нилээд районы газар түрээслэн авсан явдалд тариачид ургацын 50-90 хувийг помещикуудад аргагүй төлж байв. Гоминданы империалист харгисууд, Хятадын хөдөө аж ахуйг түүний аж үйлдвэрийн адилаар аймшигт уналт, сүйрэлтийн байдалд хүргэсэн билээ. Тус орны аж үйлдвэр бараг бүрэн эвдрэн сүйдэж, нүүрсний уурхайнууд усанд автаж, төмөр зам нь жагсаалаас гарсан байв. Хөдөө аж ахуй нь маш ядуурлын байдалд орж, олон сая хүмүүс өлсгөлөнд учирч байв. Хятад нь жил тутам үлэмж их үр тариа, хөвөнг гаднаас аргагүй авахад хүрч байсан юм. Мөнгөний систем нь маш хүнд байдалд орсон бөгөөд үүнд Чан Кай-шийн засгийн газрын гаргасан мөнгөн тэмдэгтийг ардын ардчилсан засгийн газраас аргагүй солихдоо гоминданы 100 мянган “алтан юанийг” Ардын банкны 1 юанаар сольсон юм. Хятадын ард түмэн, империалист түрэмгийлэн эзлэгчид ба тэдний зарц Хятадын харгисуудын эсрэг тасралтгүй баатар тэмцэл хийсэн юм. Орост октябрийн социалист их хувьсгал ялсан ядвал нь Хятадын хувьсгалт хүчний хөгжилд шийдвэрлэгч нөлөө үзүүлсэн билээ. Мао Цзе-дун “Ардын ардчилсан диктатурын тухай” гэдэг зохиолдоо бичихдээ: “Оросууд марксизмыг хэрэглэсний дүнд Хятад хүмүүс түүнийг хэрэглэв, өөрийн орны хувь заяаг шийдьэрлэх ба өөрсдийн асуудлыг өөрсдөө хянан үзэхийн тул пролетарийн үзлийг хэрэглэхэд нь Октябрийн хувьсгал дэлхий дахины ба Хятадын давшилт элементэд туслав. Оросын замаар явах ийм дүгнэлт гарсан юм” гэжээ. Асар өндөр нэр хүнд ард түмний итгэлийг олсон өөрийн манлай-Хятадын алдарт коммунист намаар удирдуулсан Хятадын ажилчин анги, Хятадын ард түмний тэмцлийг манлайлж байв. Өргөн олон түмэн пролетариатыг нягтран хүрээлж феодалын ёст байдлын эсрэг тэмцэж байсан тариачид, пролетари нарын үндсэн холбоотон болсон юм. Империалист дарлалын эсрэг үндсэний зуучлагч биш хөрөнгөтөн, ажилчин анги ба тариачдын хамт тэмцэв.


71 Нөхөр Сталин, 1927 онд “орчин үеийн сэдвүүдийн талаар тэмдэглэх зүйл” гэсэн зохиолдоо бичихдээ: Империализмын дарлал нь Хятадын хөдөлмөрчин олон түмнээр барахгүй хятадын хөрөнгөтний илэрхий хэсгийг дарлаж байгаа бөгөөд үүний улмаас хятадын хөрөнгөтөн, илэрхий нөхцөл байдал, илэрхий хугацаанд Хятадын хувьсгалыг дэмжиж болох юм” гэжээ. Үүний дүнд, ажилчин, тариачин, сэхээтэн, жижиг хөрөнгөтөн, үндсэний (зуучлагч биш) хөрөнгөтнийг нэгтгэсэн бөгөөд империализмын эсрэг, эх оронч ардчилсан нэгдмэл фронт байгуулагдаж, түүнийг Хятадын Коммунист Нам манлайлсан юм. Энэ фронт нь, Гоминданы харгис дэглэмийг унагаж, феодалын ба империализмыг эсэргүүцсэн хувьсгалыг туйлд нь хүргэх, ардын ардчилсан засгийг тогтоохыг өөрийн зорилго болгон тавьсан билээ. Хятадын ард түмний чөлөөлөх тэмцлийн их өрнөлтөд ба түүний түүхт ялалт хийхэд нь дэлхий дахины 2 дугаар дайнд фашист Герман, империалист японыг бут ниргэсэн явдал их дөхмийг үзүүлсэн бөгөөд үүнд Зөвлөлт Холбоот Улс шийдвэрлэгч ролийг гүйцэтгэсэн билээ. Ардын хувьсгал нь дотоодын гоминданы харгис хүч, америкийн империализмыг ялсны дүнд Хятад улс нь империалист системээс гарч ардчилал, социализмын лагерьт шилжин оров. Нөхөр Молотов хэлэхдээ, “Манай оронд октябрийн хувьсгал ялсны дараа Хятадад ардын эрх чөлөөний хувьсгал ялсан явдал нь дэлхий дахины империализм, манай үеийн имтериалист түрэмгийллийн бүх төлөвлөгөөнд шинэ хүчтэй цохилт болов” гэжээ. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Хятаднь ардын бүгд найрамдах улсыг тунхаглан, ардчилсан, тусгаар тогтносон улс болов. Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол ардын ардчилсан хөгжлийн ахны шатанд байгаа Ардын ардчилсан улс мөн. Хятадын хувьсгалт засгийн эрх нь ажилчин анги, тариачдын ардчилсан диктатурын адил байна. Бүгд Найрамдах Хятад Арл Улсын ардын ардчилсан байгууллын үндэс нь нийтийн сонгуулиар сонгогдсон ардын төлөөлөгчдийн хурал мөн. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы чөлөө цагт төрийн эрхийг барих дээд байгууллага нь Хятадын ардын төв засгийн газар мөн. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал хуралдахын өмнө түүний үүргийг Хятадын ардын улс төрийн зөвлөлгөөний зөвлөл гүйцэтгэх бөгөөд энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын ардын төв засгийн газрын зөвлөлийг сонгож, улсын эрхийг барих бүрэн эрхийг түүнд олгоно. Хятадын ардын улс төрийн зөвлөлгөөний зөвлөл нь ажилчин анги, тариачин, хувьсгалт цэргийн албан хаагчид, сэхээтэн, жижиг хөрөнгөтөн, үндсэний цөөнхүүд, гадаадад сууж байгаа Хятад хүмүүсийн зэрэг Хятадын ардчилсан элементээс бүрдэнэ. Империалистуудын улс төр, эдийн засгийн ноёрхлыг бүрэн устгах, феодалыг эсэргүүцсэн буюу тариалангийн хувьсгалыг туйлд нь хүргэх, улсын бүх нутагт бас гоминданы үлдэгдлүүдийг устгах, түүнчлэн 36 мянган орчим хавтгай дөрвөлжин километр нутагтай, 6 сая орчим хүнтэй Тайван арлыг чөлөөлж, үндэстнээ нэгтгэх ажлыг дуусгахад ардын ардчиллын хамгийн анхдугаар зорилго нь оршиж байсан юм. Ийнхүү Бүгд Найрамдах Хятад Ард Улс, хувьсгалын тухайн үе шатанд капитализмыг түргэн устгах, социализмыг байгуулах зорилго тавиагүй билээ. “Юуны өмнө капитализмыг


72 түргэн устгах, социализмыг биелүүлэх гэвэл манай орны нөхцөлд тохирохгүй” гэж Мао Цзе-дун хэлсэн билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, бас хөрөнгөтний ардчилсан хувьсгалын биелэгдэж дуусаагүй зорилгуудыг шийдвэрлэхийн хамт Хятадын социалист хөгжлийн замд шилжих нөхцөлийг бэлтгэж байна. Мао Цзе-дун хэлэхдээ, “Бид, үндсэний цэцэглэн хөгжигч эдийн засаг, соёлыг бий болгож, нөхцөл бүхнийг бүрэлдүүлэн, үүнийг тус орон даяар сайшаагдсаны дараа социализмын шинэ үед хэлбэрэлтгүй давшин орно” гэжээ. Шинэ тогтсон Бүгд Найрамдах Хятад Ард Улс, өөрийн ардчилсан улсын байгуулалтад их амжилт олов. Хятад орон даяар эх орондоо үнэнч бөгөөд байлдаанд хатуужсан Хятадын Коммунист Намын гишүүдээр удирдуулсан ардын нэгдсэн засаг тогтжээ. 1951 оны 5 дугаар сард Хятадын төв засгийн газар ба Төвдийн орон нутгийн засгийн газрын хооронд Төвдийг энх тайвны журмаар чөлөөлөхийн төлөө хэлэлцээр байгуулагдсан нь Хятадын ард түмний нэгдэлд том ялалт болов. Төвдийн ард түмэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бусад ард түмэнтэй адил бүх эрх чөлөө олгогдсон юм. Хятадын ардын засгийн газар, империалистууд ба үндсэний зуучлагч хөрөнгөтний ноёрхлын эсрэг чиглэсэн хувьсгалт үндсэн өөрчлөлт явуулсан байна. Гадаадын капитал ба Японы колоничлогчидтой холбоотой байсан Хятадын том хөрөнгөтөн хийгээд гоминданы этгээдүүдийн өмч байсан аж үйлдвэрийг хурааж, одоо улсын сектор болгожээ. Үүний хамт тус оронд хоршооны сектор, түүнчлэн 400 сая орчим тариачин, 20 сая шахам урчууд ба гар үйлдвэрийн ажилчдыг багтаасан хувийн аж ахуйн сектор, үндсэний зуучлагч биш хөрөнгөтний үйлдвэрийн газруудыг нэгтгэсэн капиталист хувийн аж ахуйн сектор, мөн капиталын зарим нь улсад зарим нь үндсэний хөрөнгөтөнд хамаарагч хувь нийлүүлсэн үйлдвэрийн газруудаас байгуулагдсан улсын ба хөрөнгөтний хамтарсан сектор байна. Улсын эд материалын гол баз нь улсын сектор мөн бөгөөд энэ нь Хятадын улсаа аж үйлдвэржүүлэх ба социализмд орох замаар хөгжих хөгжлийг тодорхойлж байна. Хүнд аж үйлдвэрийн тавны дөрвөн хувь орчим нь улсын мэдэлд бүрэн оржээ. Энэ нь хятадын ардын ардчилсан засгийн үндэс мөн. Улсын мэдэлд шилжсэн аж үйлдвэрийн газрууд нь 1950 оны эхээр болдын үйлдвэрлэлийн 90%, цахилгаан энергийн 78%, нүүрс гаргалтын 70%, ширэм хайлалтын 50%, машины үйлдвэрлэлийн 70%, нэхмэлийн үйлдвэрлэлийн 50%-ийг гаргасан байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, байгуулагдсанаасаа хойших гурван жилийн дотор их амжилт олжээ. Энэ завсар аж үйлдвэрийн ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь дайны өмнөхөөс давж, аж үйлдвэрийн үйлдэхүүний жилийн нийт хэмжээ нь 2 дахин илүү, хөдөө аж ахуйн үйлдэхүүн нь бүтэн хагас дахин нэмэгджээ. Машин, болдын үйлдвэрлэл, нүүрс ба төмрийн хүдэр ашиглалт нилээд нэмэгджээ. Төмөр, машин, болдын жил тутмын үйлдвэрлэл 8-9 дахин, нүүрс гаргалт ба цахилгаан энергийн үйлдвэрлэл 2 дахин нэмэгджээ. 428 сая хүнтэй нутагт газрын реформ хийгдсэн нь хөдөө аж ахуйн хөгжилд үзтэл нөлөөлсөн байна. Одоо Хятадад өөрийн ард түмний хэрэгцээнд хангалттай хүрэхээр барахгүй, экспортод гаргах ийм их хэмжээний үр тариа ба бусад үйлдэхүүн гаргаж байна.


73 Хятадын тариачид, хөдөлмөрийн харилцан туслалцах хэсгүүд, үйлдвэрлэлийн хоршоонд улам нэгдсээр байна. Усжуулалтын талаар ардын засгийн газраас авсан өргөн арга хэмжээний ачаар хөдөө аж ахуй их ургац авдаг болжээ. Усанд автагдсан газрын талбай өнгөрсөн гурван жилийн дтор 8 сая генктараас 1.4 сая гентар хүртэл хорогджээ. Өнгөрсөн гурван жилийн дотор төмөр замын эвдэрсэн 14 мянга гаруй километр шугамыг сэлбэн засаж, 1200 гаруй километр төмөр зам шинээр тавьжээ. Хятад улсын ардын аж ахуй, хөгжихийн хамт Хятадын ард түмний аж амьдралын байдал сайжирч, соёлын хэмжээ нь дээшилж байна. 1952 онд цалин хөлсний дундын хэмжээ, 1949 оны хэмжээнээс бараг 2 дахин давжээ. Ажилчдыг нийгмийн даатгалтай болгож, орон сууцны олон байшин, больниц, амралтын газар, санаториуд байгуулжээ. Б.Н.Х.А.Улсын байгуулагдахаас өмнө ард иргэдийн 90 хувь нь бичиг мэддэггүй байсан бол одоо Хятадад 400 мянга гаруй сургууль, 201 дээд сургууль, бас 60 сая орчим ажилчин, тариачин суралцаж байгаа оройн олон мянган сургууль байна. Хятадын шинжлэх ухааны академийн дэргэд эрдэм шинжилгээний 20 институт ажиллаж байна. Хятадад 624 сонин гардаг бөгөөд утга зохиол олон сая хувиар хэвлэгдэж байна. Түүнчлэн К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин, И.В.Сталин нарын зохиол олон сая хувиар хэвлэгджээ. Хятадын театр, шинэ кино үйлдвэр амжилттай ажиллаж байна. Бүгд Найрамдах Хятад ард улс, Зөвлөлт Холбоот Улстай бат найрамдалтай хөгжиж байна. 1950 оны 2 дугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс ба Бүгд Найрамдах Хятад ард Улсын хооронд байгуулагдсан найрамдал, холбоо, харилцан туслалцах тухай гэрээ нь Японы талаас буюу түрэмгий ажиллагаанд Японтой ямар нэг хэлбэрээр нэгдэх бусад ямар нэг улсын талаас дахин түрэмгийлэл гарах ба Японы империализмын сэргэхийг хамтын хүчээр саатуулахад чиглэсэн юм. Ах дүү хоёр их ард түмний байгуулсан энэ гэрээ, хүн төрөлхтний түүхэнд хосгүй холбоо бий болгожээ. Түүнчлэн энэ гэрээний зэрэгцээгээр Хятадын Чанчуний төмөр зам, ПортАртур, Дальний тухай ба Зөвлөлт засгийн газраас Хятадад удаан хугацааны зээллэг олгох тухай Москвад байгуулсан хэлэлцээр, CCCP Хятадын хооронд төмөр замаар шууд харилцах тухай 1951 оны 3 дугаар сард байгуулсан хэлэлцээр, энэ оны 9 дүгээр сард байгуулсан хэлэлцээр энэ бүхэн нь Хятадын эдийн засгийг тэнхрүүлэн босгох, түүний үндсэний тусгаар тогтнолыг бэхжүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард улс ба Зөвлөлт Холбоот Улсын хоорондын эвдрэшгүй найрамдал ба дэлхий дахины энх тайвныг хамгаалан бэхжүүлэхэд их дөхөм үзүүлж байна. Нөхөр Мао-Цзе-дун, 1952 оны 9 дүгээр сарын 2-т И.В.Сталинд явуулсан баярын утсандаа “Хятад ба Зөвлөлт Холбоот Улсын хоорондын эвдэршгүй найрамдал холбоо бол Японы ба түүний ажиллагаанд Японтой нэгдэх бусад ямар ч улсын талаас дахин түрэмгийлэл гаргуулахгүйн бат нотолгоо, дорно дахины ба дэлхий дахины энх тайвныг хамгаалахын бат нотолгоо мөн” гэсэн билээ. Түүнчлэн Европын ардын ардчилсан орнууд, Ардчилсан Бүгд Найрамдах Герман улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Ардчилсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улс,


74 Ардчилсан Бүгд Найрамдах Вьетнам Улстай Бүгд Найрамдах Хятад Ард Улс, найрамдалт хамтын ажиллагаатай байна. Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерьт Бүгд Найрамдах Хятад ард Улс явж байна. Энэ нь бат энх тайвны төлөө тэмцэж байгаа дэлхий дахины ардчилсан лагерийн эзэлж байгаа байрыг сүрхий бэхжүүлж байна. Хятадад энх тайвны дэлхий дахины зөвлөлийн уриалалд 344 сая орчим хүн үсгээ зуржээ. 1951 оны 9 дүгээр сард сан-францискогийн бага хурлаар Японд америкийн империалистуудын тулган хүлээлгэсэн “энх тайвны” сепарат гэрээний тухай асуудлын талаар Зөвлөлт Холбоот Улсын явуулж байгаа бодлогыг Хятадын ардын Төв Засгийн Газар талархан дэмжиж байна. Хятадад өөрсдийн төлөвлөгөөг биелүүлж чадаагүйдээ хорссон америк – английн империалистууд, Хятадын хувьсгалын ялалттай эвлэрэхийг хүсэхгүй байна. Хятадын ардчилсан засаг, Тайван аралд оргож очсон гоминданы харгисуудын тагнуул төлөөлөгчдийн эсрэг шургуу тэмцэл хийсээр байна. Гоминданы үлдэгдлүүдийн хорлож сүйтгэх тагнуулын ажиллагааг америк-английн тагнуул удирдан өдөөж байна. Зөвхөн нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудад гоминданы 14 мянга орчим тагнуул баригдсан, 175 радио станц хураагдсанаас гадаадын тагнуулын нилээд байгууллагад илрэгдсэн билээ. Америкийн империалистуудын түрэмгий ажиллагаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улс шийдвэртэй цохилт өгч байна. Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин, Хятадын Тайван арлыг түрэмгийлэн эзэмшиж, тэндээс Хятадын нутагт өдөөн хатгасан хандлага хийж байна. Америкийн империалистууд, Солонгост зэвсэгт түрэмгийлэл хийж, улмаар Хятадад халдан орох түшиц газар бий болгох зорилго тавьж байна. Хятадын ард түмэн, Солонгосын асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхээр удаа дараа санал гаргав. Гэтэл америкийн булаан эзлэгчид, хятадын ард түмний энэ саналыг үл ойшоон, Солонгост цуст дайн хийхээр барахгүй Хятадын хилийг үргэлжлэн зөрчиж байна. Америкийн түрэмгийлэгчдийн хатгалгын хариуд Хятадын ард түмэн сайн дурын отряд байгуулж, ах дүү Солонгосын ард түмэнд тусламж үзүүлэх ба өөрийн эх орныг хамгаалахаар Солонгост явуулсан юм. Америкийн нэгдсэн улс Нэгдсэн үндэстний байгууллагад байгаа өөрийн хамсаатнуудын тусламжаар Хятад Ард Улсыг НҮБ-д ялгаварлан гадуурхаж, хууль ёсны сууриа эзлэх явдалд нь саад хийсээр байна. Нэгдсэн үндэстний байгууллага, Америкийн нэгдсэн улсын шахалтаар Бүгд Найрамдах Хятад Ард улсыг Солонгост “түрэмгийлэгч” болгон зарласан шийдвэр гаргасан билээ. Нөхөр Сталин “Правда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, энэ шийдвэрийг шившигтэй явдал гэсэн юм. Нөхөр Сталин хэлэхдээ: “Хятадын нутаг Тайван арлыг эзлэн авсан бөгөөд Солонгост халдан орж, Хятад улсын хилд дөхөж очсон Америкийн нэгдсэн улс бол хориглон хамгаалагч атал, харин хилээ хамгаалж байгаа бөгөөд америкчуудын эзлэн авсан Тайван арлыг өөртөө эргүүлэн авахыг хичээж байгаа Бүгд Найрамдах Хятад ард Улс бол түрэмгийлэгч гэж хэлэхийн тул үнэнч сэтгэлийн эцсийн үлдцийг алдах хэрэгтэй юм” гэж билээ.


75 Хятадын ард түмэн, Америкийн нэгдсэн улсын өдөөн хатгасан түрэмгий ажиллагааг эсэргүүцэн, өөрсдийн эрхийг хэнээр ч хавчуулахгүй бөгөөд түрэмгийлэгчдэд ширүүн хариу цохилт өгнө гэдгээ шууд илэрхийлсэн билээ. Өөрийн оронд ардчилсан өөрчлөлтийг амжилттай хийж байгаа Хятадын ард түмнийг 1921 онд байгуулагдсан, 5 сая 800 мянган гишүүнтэй Хятадын яруу алдарт Коммунист Нам манлайлж байна. Хятадын Коммунист Нам бол Хятадын ард түмний жинхэнэ удирдагч бөгөөд тус орны ардын ардчилсан фронт, империализмыг эсэргүүцсэн бүх анги, ард иргэдийн бүх хэсгийн удирдах хүчин юм. Хятадын Коммунист Нам нь ажилчин тариачин, бүх хөдөлмөрчдийн байгууллагад түшиглэн ажиллаж байна. Хятадад 5 сая 500 мянга гаруй гишүүнтэй үйлдвэрчний эвлэлүүд, 7 сая гаруй гишүүнтэй бүх хятадын залуучуудын холбоо, 31 сая гаруй гишүүнтэй эмэгтэйчүүдийн эвлэл, 100 сая гаруй гишүүнтэй тариачны холбоо, 30 сая орчим гишүүнтэй хоршоо бий болов. Хятадын ард түмэн Коммунист Намынхаа удирдлагын дор итгэл төгс явж өөрийн орныг өөрчлөн байгуулагч энэ бүтээлч ажилдаа Зөвлөлт Холбоот Улс ба түүний Бүх Холбоотын Коммунист (большевикуудын) яруу алдарт Намын их туршлагыг хэрэглэж байна. Үнэн сонин. 1952.9.21. Ням. №223. (5207) 2, 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд бэлтгэж байгаа нь Зөвлөлт улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэгийн Сүхбаатарын нэрэмжит, Намын боловсон хүчний дээд сургуулийн дэргэдэх үүрүүд, мөн сургуулийн олон нийтийн байгууллагууд, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг бэлтгэх ба явуулах нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Багш оюутнууд Мао Цзе-дунгийн “Практикийн холбогдол”, “Зөрчлийн холбогдол”, “Ардын ардчилсан диктатур” гэх зэрэг зохиолуудыг судлан танилцаж байна. “Хятадын ард түмэн, дайн өдөөгчдийн эсрэг, энх тайвны төлөө тэмцэлд”, “Энх тайван цагийн бүтээн байгуулалтад хятадын ард түмний олсон их амжилтууд” гэсэн лекцүүд олон нийтэд уншигдахаар бэлтгэгдэж байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын өдрүүдэд “Хятадын коммунист нам бол хятадын ард түмний их ялалтыг зохион байгуулж удирдагч мөн”, “Хятадын хувьсгалын тухай нөхөр И.В.Сталины сургасан нь”, “Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг хятадын ард түмний тэмцэл, Алс Дорнод дахь энх тайвны асуудал” гэдэг сэдвүүдээр онолын бага хурал хийнэ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тухай кино фильмүүд, жүжиг, концертыг багш, оюутан нарт өргөнөөр үзүүлнэ. Бас хятадын шинэ дуунуудаас суралцана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж ирсэн хүмүүсийг урьж яриа хийлгэнэ. Г.ДАГВА Үнэн сонин. 1952.9.26. Баасан. №227. (5211) 1-р нүүрт.


76 “Буурал охин” гэдэг жүжиг Улсын хөгжимт драматик театрт тавигдах гэж байна Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил, энэ ирэх 10 дугаар сарын нэгнээс эхлэх гэж байна. Энэ арван хоногийн ажил бол манай ах дүүгийн найрамдалт Зөвлөлт Холбоот Улс ба Их Сталинаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерийнхны эв санаа нэгтэйг, ялангуяа Октябрийн хувьсгалын ачаар их Зөвлөлт Холбоот Улсын ард түмний ялалтын үрээр эрх чөлөөгөө олж авсан ардчилсан орнуудын ард түмний эвдэршгүй, Сталинч найрамдлын бат бэхийг үзүүлнэ. Ийм учраас өөрийн их хөрш, эрх чөлөөт Хятадын ард түмэнд ах дүүгийнхээ гүн хайрыг дэвшүүлэх гэж манай хөдөлмөрчид, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг баяртай хүлээж хөдөлмөрийн ба уран бүтээлийн их амжилтаар угтахын тул шургуу бэлтгэж байна. Үүний дотроос, хятадын жүжгийн зохиолч, Сталины шагналт нөхөр Хэ Цзин-чжи, Дин Ни нарын зохиосон “Буурал охин” гэдэг хөгжимт-драмын жүжгийн зохиолыг нөхөр Э.Түмэнжаргалын орчуулсныг өөрийн тайзан дээр тавихаар, улсын хөгжимт-драматик театрынхан хүлээж аваад ажиллаж байна. “Буурал охин” гэдэг жүжиг бол Хятадын театрын хөгжилд реалист эргэлт гаргасан анхны жүжиг юм. Одоогийн хувьсгалт хятадын амьдралыг тусган үзүүлсэн реалист шинэ театрууд хятадад бий болж хөгжсөөр ирлээ. Хятадын ардын чөлөөлөгч армийн ангиудад 1927 онд болж байсан чухал сэдвүүд дээр үндэслэн зохиосон жижиг үзэгдлүүд нь реалист шинэ шинэ театрын төрж гарах анхдугаар алхам болжээ. 1942 онд Яньань хотод болсон утга зохиолын ба урлагийн ажилтан нарын бага хурал дээр нөхөр Мао Цзе-дунгийн тавьсан илтгэл нь хятадын реалист театрын хөгжилд асар их ач нөлөө үзүүлсэн юм. Нөхөр Мао Цзе-дун өөрийнхөө илтгэлд: “-Өөрсдийн дан мэргэжлийг хөөж ажиллаж байгаа зохиолчид ба хувьсгалч зохиолч нар, түүнчлэн урлагийн мастерууд олон түмний дунд орж ажиллах ёстой. Тэд, олон түмний дунд ямар ч хэмжээ хязгааргүй удаан хугацаагаар орж олон түмний хатуу ширүүн тэмцэлд нь өөрийн биеийг бүрэн дайчлах ёстой. Тэд, асар их бөгөөд баялаг, цорын ганц булаг руу очиж, хүн бүхнийг анги бүхнийг олон түмнийг, амьдралын хөдөлгөөнт хэлбэр ба тэмцлийн хэлбэр бүхнийг, тэрчлэн утга зохиол, урлагийн өвөрмөц хэлбэр бүхнийг мэдэж судлах, ширхэгчлэн судлах хэрэгтэй. Гагцхүү энэ бүхнийг хийсний сүүлээр өөрсдийнхөө уран чадварын явцад орж чадна. Өөрөөр хэлбэл уран бүтээлээ хийж чадна. Хувьсгалт тууж, жүжгийн ба киноны зэрэг зохиолууддаа хүмүүсийн дүрийг бодит амьдралын үндсэн дээр бий болгож чадахын дээр, түүхийг урагш давшуулахад нь олон түмэнд тусалж чадна” гэж хэлсэн юм. Хятадын жүжгийн зохиолчид, нөхөр Мао Цзе-дунгийн уриалгаар ардын театрын хэлбэр дээр үндэслэсэн бөгөөд одоогийн шинэ агуулгаар ихээхэн өөрчлөлттэй болсон жүжиг үзэгдлийн шинэ зохиол олныг бүтээсэн юм. Анхны тэр жүжиг үзэгдлүүд нь нэг хоёр бүлэгтэй жүжгүүд байлаа.


77 “Буурал охин” гэдэг жүжгийн зохиол бол тэдгээрээс тун нарийн бөгөөд өөр хэлбэртэй юм. Шүүмжлэгч Чоу Эр-фу, 1948 онд бичихдээ: “Буурал охин”-ыг хятадын шинэ хөгжимтдрамын хувьд шинэ үеийг нээсэн зохиол гэж нэрлэж болно” гэсэн юм. Ер нь “Буурал охин”- ыг жинхэнэ үндэсний жүжиг гэж ард түмэн хүлээж авсан юм. Бүр, 1935-38 оны үед Си-эр бүсгүйн эцэг ядуу тариачин газрын эзэнд өх өрөнд хавчигдаж, хайрт ганц охиноо, эзэндээ худалдсан бөгөөд Си-эр нь тэр газрын эзний элдэв дарлал, доромжлолыг тэсвэрлэж чадахгүй, тэндээс оргосон зовлонт байдал бол Хятадын уудам эх орны өнцөг бүрд, ардын үлгэрч, хуурч нарын сэтгэлийг догдлуулсан сэдэв байлаа. Тэр охины тухай, сонинуудад хүртэл бичдэг байжээ. Тэр охины гунигт намтар 1944 онд Яньань хотод хүртэл дуурьссан нь жүжгийн зохиолчдын уран бүтээлийн авьяасыг долгилуулсан юм. Тэгээд жүжгийн зохиолч нөхөр Хэ Цзин Чжи, Дин Ни нар өөрсдийн бичсэн “Буурал охин” гэдэг жүжгийн зохиолдоо тэр охины намтрыг үндэс болгожээ. Тэр жүжгийг бий болгох явдалд Яньань дахь Лу Синий нэрэмжит урлагийн академийн багш нар оюутнуудын хамт оролцсон байна. Зохиогчид, Си-эр-ийн төрсөн нутагт 1945 онд очиж шинэ баримт материалуудыг цуглуулжээ. Зохиолчдоос энэ зохиолдоо хавсаргасан үгүүлэлд бичсэн нь: Энэ жүжгийг 1945 онд Жанчхүүгийн театрт анх удаа тавьснаас хойш дарлагч газрын эзэд ба тэдний гар хөл бологчдыг эсэргүүцсэн нийт тариачны хөдөлгөөн эхлэж, өөрсдийгөө дарлагчдыг шүүхэд шилжүүлэн шийтгүүлж байсан юм. Си-эр-ийн тухай тариачид ярихдаа: “Хуучин нийгэм, хүнийг сүнс болгож байсан бол шинэ нийгэм, хүнийг дахин хүн болгож байна” гэж ярьдаг байжээ. Энэ жүжигт гарч байгаа хүмүүсийн дүр нь зөвхөн Хойд Хятадаар барахгүй, харин хувьсгалын өмнөх Хятадын уудам эх орон даяар нэлэнхийд нь тохиолдож байсан амьдралтай холбоотой учраас, орон нутгийн чанартай зарим нэгэн баримт нийгмийн чанартай болж хувирсан юм. Энэ жүжигт газрын эзэн харгис этгээдийг дарлагдсан ядуу тариачид эсэргүүцэж байгааг үзүүлжээ. Тэр газрын эзэн харгисын ойлголтоор бол түүний түшиглэх цорын ганц хүч нь баялаг юм. Түүний талын, түүний найз нар нь тариачдыг мөлжин дарласан засгийн төлөөлөгчид мөн учраас, ямар ч хууль цаазанд захирагдашгүй баялгийн хүчирхэг эзэн гэж өөрийгөө санадаг байна. Харин Си-Эр бол Хятадын шинэ хүний чанарыг харуулсан дүр юм. Амьдралын ямар ч бэрхшээл түүний зоригийг мохоож чадсангүй. Харин тэр зоригт бүсгүй тэмцэлд бослоо. Си-эр: “Би өөрийнхөө эцэгтэй адил байхгүй, толгойгоо огтлуулсан тахиа ч гэсэн далавчаа сарвагануулдаг юм. Би үхсэн хойноо ч гэсэн түүнээс (газрын эзнээс) өшөөгөө авна!” гэж хэлдэг. Тийм учраас тэр охин, сэтгэл санаагаар уналгүй, харин ариун сайхан шинэ амьдралд хүртэл амьдарч, тэмцэж чаддаг юм. Тариачны хүү Ван Да-чунь, Да Со нар бол тэмцлийг туйлд нь хүргэхээр хатуу итгэсэн Хятадын олон сая залуучуудын чанарыг биедээ шингээсэн дүр юм. Ер нь энэ жүжигт гардаг залуучуудын дүр бол өөрийн эх орны саруул сайхан ирээдүйн төлөө хөдөлмөрлөж, тэмцэж байгаа шинэ залуу хятад улсыг үзүүлжээ. Тийм ч учраас энэ жүжиг, “Буурал охин” гэдэг жүжгийг ард түмэндээ үзүүлэхийн тул олон идэрчүүд, бүсгүйчүүд жүжигчин болжээ.


78 Си-эр бол Хойд Хятадын охин бөгөөд энэ жүжгийн анхны үүсгэл нь тэндээс гарсан учраас, Хойд Хятадынхан энэ жүжигтэй эртний танил юм. Саяхан чөлөөлөгдсөн өмнө зүгийнхэн ч одоо танилцаж байна. Шинэ ардчилсан нийгмийг тогтоож байгаа Өмнөд Хятадын чөлөөлөгдсөн районуудад газрын реформ явуулж байгаа учир, тэнд ангийн тэмцэл ил бөгөөд хурц явагдаж байгаа тул, энэ жүжгийн улс төрийн ба хүмүүжлийн ач холбогдол нь Өмнөд Хятадад маш их байна. 1950 оны 4 дүгээр сарын 2-нд “Юнь-нань Жибао” сонинд, үзэгчдийн бичсэн нь: “Бид, феодалуудын дарлалыг олон мянган жил, империалистуудын дарлалыг зуу гаруй жил тэсвэрлэн ядаж өнгөрүүлэв. Энэ завсар Си-эрийн эцэг ядуу тариачин Ян Бай-лао, хичнээн Си-эр, хаа ч юунд ч бичигдээгүй хичнээн олон ядуу хүмүүст, хичнээн гунигт зовлон тохиолдсон гэж бодно. Манай Юнь-нань, ардын чөлөөлөх арми ирсний үрээр Ян Бай-лао, Си-эр, Да Чунь нартай адил хичнээн олон хүн чөлөөлөгдсөн гэж бодно. Манай урагш дэвших хөдөлгөөнийг саатуулахаар, бидний зориг хүчийг сулруулахын тул зэвсгээ хураалгүй худал гүтгэлэг хийж байгаа газрын эзэн Хуан Ши-жень бас олон үлджээ. Тийм учраас бид, коммунист намыг хүрээлэх ёстой. Тэгвэл Си-эрийн төрсөн тосгон Янгэйг гэрэлтүүлэн гийгүүлсэн нар биднийг нэг адил гэрэлтүүлсээр байх болно. “Буурал охин” бол юуны өмнө үүнд биднийг сургаж байна” гэжээ. Энэ жүжиг бол үзэгчдэд маш сайхан нөлөө үзүүлж байна. Энэ жүжгийг урлагийн ажилтан нарын тоглосон тосгодод, олны цусыг хувалз мэт сорогч газрын эздийн эсрэг, тариачид аяндаа тэмцэн босцгоодог байв. “Буурал охин-ыг үзсэн байлдагчид, тулалдаанд зоригтой орцгоодог. Энэ бүгд нь “Буурал охин” гэдэг жүжигт, үнэн бодит амьдралыг үзүүлсний үр юм. Мөн тэр сонины дугаарт нэг уншигчийн бичсэн нь: “Буурал охин” гэдэг жүжгийг үзээд, би нүдээ нээсэн юм шиг сэнхэрлээ. Тайзан дээр өөрийн газрын эзэн, эмэг эх, өвөг эцэг хоёрыг үзэх шиг боллоо. Би хэдийгээр тэр баячуудын гэр бүлд төрсөн боловч өөрөө зөв замаа олсон юм. Урьд би өөрийн төрлийнхнийг ариун цагаан сэтгэлтэй улс гэж үздэг байж билээ. Гэтэл би “Буурал охин”-ыг үзээд урьд анзаараагүй байснаа гэнэт санаж учрыг нь оллоо. Миний хар тамхичин эмэг эхийн дэргэд гурван зарц, гурван шивэгчин бүсгүй боолчлогдож байдаг сан. Бас өвөг эцэг минь, хар тамхи ханхлуулсан түүний гурван эхнэр нь санагдлаа. Манай гэрийнхэнд ажил хийдэг хүн нэг ч байгаагүй мөртөө мөнгө үргэлж урсан ордог байсныг бодоход, бидний төлөө ямар нэг хүн нуруугаа бөхийтөл зарцлагдан зүтгэдэг байжээ. Одоо би өөртөө өөр шинэ зам олсон юм. Тэр замаараа ч явах болно” гэжээ. Бас Фуцзянь жибао сонинд нэгэн уншигчийн бичсэн нь: Би, “Буурал охин”-ыг гурав дахин үзсэн. Үзэх болгондоо уйлсан. Би амьдралаа, залуу насаа газрын эздийн дур зоргоороо аашилсан харгислалд бас надтай адил нэрвэгдэж байсан нэг тосгоныхныгоо санаж билээ. Си-эр бол миний ба миний нэг адил олон ядуучуулын төрсөн дүү нь юм. Түүний үг, хөдөлгөөн, алинд нь ч зохиомол юм нэг ч алга. Жүжиг, Хойд Хятадын амьдралыг үзүүлж байна. Гэвч манай өмнө зүгт түүнтэй яг адил байсан юм.


79 Би энэ жүжгийг үзээд газрын эздийг усдаагүй цагт бид урагшаа дэвшиж чадахгүй юм байна гэдгийг мэдлээ. Гагцхүү коммунист намын удирдлагын дор тариачид чөлөөлөгдөх юм байна гэдгийг би ойлголоо. “Буурал охин” бол манай тосгоны тэмцлийн түүхийн бүтэн бүлэг юм. Энэ жүжиг, надад шинэ хүнийг өгч, манай ирээдүйн төлөө шинэ итгэлийг төрүүлэн, дайсныг үзэн ядах шинэ хорсол заналыг бий болголоо гэжээ. “Буурал охин” гэдэг жүжиг нь кино болж ардчилсан орнууд ба дэлхий дахины том том хотуудад гарснаас гадна Вьетнамын чөлөөлөгдсөн районуудад бас Тайланд ба Бирмийн зарим хотод, Москва дахь Вахтанговын нэрэмжит драмын театрт, манай нийслэл дэх Хятад ажилчны клуб зэрэг газруудад амжилттай тавигдаж байна. Манай найрамдалт Хятадын ард түмний өнгөрсөн үеийн хүнд амьдрал ба чөлөөлөгдсөнөөс хойшхи жаргалант амьдралын байдлыг үзүүлж байгаа энэ гайхамшигт жүжиг, Монголын театрын тайзан дээр тавигдахдаа манай үзэгчдийн анхаарлыг татах нь дамжиггүй. “Буурал охин” гэдэг жүжгийг Улсын Хөгжимт-драматик театрын уран сайхны удирдагч нөхөр Ванган найруулахдаа уул жүжгийн үндэсний онцлог хэлбэрийг алдагдуулахгүйгээр түүний реалист чанар, хувьсгалт агуулгыг товойлгон үзүүлэхийг хичээн мэрийж байна. Композитор нөхөр Гончигсумлаа, хөгжмийн найруулгыг хийхдээ, Хятадын ард дууны аялгуунуудын онцгой байдлыг хэвээр нь үлдээж жүжгийн хөдөлгөөнтэй холбогдсон бөгөөд агуулгын чанарыг тодотгосон зарим зүйлийг шинээр нэмжээ. Зурагчин нөхөр Намхайцэрэн, тайзны засал, хувцасны маягийг гаргахдаа дарлагчид, дарлагдагчдын хоорондын тэмцлийг тодорхой үзүүлэхийн тул тэдний амьдралын гадаад дүрс дотоод сэтгэлэг хоёрын эрс тэс зөрүүг хурцаар үзүүлэхийг чармайж байна. Энэ жүжгийн гол баатар “Буурал охин” Си-эр-д Б.Н.М.А.Улсын Их Хурлын депутат, Улсын Гавьяат жүжигчин, Чойлбалсангийн шагналт нөхөр Цогзолмаа, залуу жүжигчин Пүрэвсүрэн нар тоглоно. Ер нь энэ жүжигт Улсын Хөгжимт-драматик театрын нэрт жүжигчид, хөгжимчид оролцож байна. Энэ жүжгийг Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын өдрүүдэд тавихын тулд театрын уран сайхныхан идэвхтэй ажиллаж байна. Д.СЭНГЭЭ Үнэн сонин. 1952.9.26. Баасан. №227. (5211) 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт Го Мо-жо бол энх тайвны төлөө цогтой тэмцэгч мөн Хятадын ард түмэн ба эрх чөлөөнд дуртай дэлхий дахины бүх ард түмэн, “Улс түмний хоорондын энх тайвныг бэхжүүлэхийн төлөө!” дэлхий дахины Сталины шагналаар Го Можог шагнасан явдалд халуун баяр хүргэсэн билээ. Го Мо-жо бол энх тайвны төлөө олон улсын хөдөлгөөний ба төрийн гарамгай зүтгэлтэн, нэрт эрдэмтэн бөгөөд хурц үзэг, цогт үгээрээ, ард түмний дайснуудыг цохигч хувьсгалч уран зохиолч, ардчилал энх тайвны үйл хэргийн төлөө аймшиггүй тэмцэгчийн нэг мөн.


80 Го Мо-жо, 1892 онд Сычуа нь мужид Эмэйшань уулын орчим, Даду голын эрэг дэх жижиг хотод төржээ. Түүний эх, эцэг худалдаачны дундаас гаралтай байжээ. Го Мо-жо бага наснаас эхлэн хятадын сонгодог зохиолуудтай танилцсан нь хятадын эртний соёлын талаархи түүний гүн мэдлэгийн сурвалж болжээ. Го Мо-жо 12 настайдаа сургуульд орж, улмаар 20 настайдаа японд сургуульд суралцахаар явжээ. Феодализмын байгуулал, хятадын хөгжлийг саатуулж, Хятад орон империализмийн эрхшээлд орж байна гэдгийг Го Мо-жо сайн ойлгож, өөртөө хувьсгалт зорилго тавьж, феодализмын эсрэг тэмцлийн замд оржээ. Го Мо-жо, Японд их сургуулийн хүн эмнэлгийн факультет төгсгөжээ. Гэвч Го Мо-жо, мэрэгжил дээрээ ажилласангүй, Гёте Гейне, Тургенев ба Уйтмен нарын зохиолуудыг судалж, улмаар хятадад шинэ ардчилсан хувьсгалын эхийг тавьсан. 1919 оны 5 дугаар сарын 4-ны хөдөлгөөнөөр зоригжин, нийгмийн үйл хэргийн өөр зам утга зохиол, уран бүтээлийн замыг сонгон авчээ. Го Мо-жо, 1921 онд Японоос буцаж ирээд, утга зохиолын “зохиох” нийгэмлэг байгуулж, мөн тийм нэртэй долоо хоног тутмын сэтгүүлийг нийтэлж эхэлсэн ба бас бусад дэвшилт хэвлэлийг гаргах болжээ. Го Мо-жогийн “Дагина” гэж нэртэй хэвлэгдсэн анхны шүлгүүдийн эмхтгэл ба “Гурван босогчид” гэдэг жүжиг, бусад зохиолууд нь хүнийг хайрлан үзэх үзлээр нэвтэрснээрээ нийгмийн хуучин байгууллын эсрэг чиглэгдсэн байлаа. Го Мо-жогийн зохиолууд, хятадын хувьсгалч залуучуудыг зоригжуулжээ. Го Мо-жо, өөрийнхөө намтарт бичсэн нь: “Би өөрийн эх оронд гүнээр дурладаг. Би практик мэдлэг олгох ба ард түмэндээ үйлчлэхийн тулд эмнэлгийн мэрэгжилд суралцсан юм. Би, хүмүүсийг дэлхийг шинэчлэл байгуулахад зоригжуулахыг хүссэн юм. Ийм ч учраас би утга зохиолын талбар дээр ажиллах болсон... Гэвч, тэгэхэд, анхандаа би шинэ нийгмийн тухай ба тэр шинэ нийгмийг яаж байгуулах тухай тун бага юм мэдэж байсан юм” гэжээ. Өөрийн гэрлээр бүх дорно дахиныг гэрэлтүүлсэн Октябрын Социалист Их Хувьсгал, Го Мо-жод шинэ нийгмийн тухай тодорхой ойлгон мэдэхэд нь их тусалжээ. Го Мо-жо 1924 оноос эхлэн марксизмыг гүнзгий судлаж, өөрийн үзэл суртлын үндэс болгож, милитаристуудын эсрэг хийсэн хойд зүгийн аяллын үед улс төрийн суртал нэвтрүүлгийн ажил хийж, 1924-1927 онд явагдсан ард иргэний анхны дайнд идэвхтэй оролцоод, 1927 оны 8 дугаар сарын 1-нд Наньчанд очиж, Ардын чөлөөлөгч армийн анхны үүсвэр – улаан армийг би болгосон түүхт бослогод оролцсон байна. Го Мо-жо, “Өнөөдрийн Чан Кай-ши гэдэг хэн байгааг харцгаа!” гэдэг товхимолдоо, хувьсгалаас урвагч Чан Кай-шигийн нүүр царайг илрүүлжээ. Гоминданы харгис засгийн газар Го Мо-жогийн толгойг авсан хүнд 30 000 юань шагнан гэж зарлаж байсан юм. Ийм учраас Го Мо-жо, эх орноо түр орхин, гадаадад гарч амьдрах хэрэгтэй болж, арван жилийн турш Японд, цагдаагийн хяналтын дор байжээ. Го Мо-жо тэнд байхдаа Хятадын бичгийн эртний дурсгалын зүйлүүдийг хичээнгүйлэн судлаж, Хятадын эртний нийгмийн талаар эрдэм шинжилгээний их ажил хийжээ. Марксын “Улс төрийн эдийн засгийн ухааны шүүмжлэлд”, “Германы үзэл суртал” гэдэг зохиол, Л.Толстойн


81 “Байлдах, найрамдах” гэдэг роман, дэлхий дахинд алдартай бусад олон зохиолыг хятад хэл дээр орчуулжээ. 1937 онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн эхэлсэн үед Го Можо, эх орондоо эргэж ирээд бүх хүч, авьяас чадлаа японы булаан эзлэгчид ба түүний хань хамсаатны эсрэг чиглэсэн суртал нэвтрүүлгийн ажилд зориулжээ. Тэр үед Хятадын цэргийн нийслэл Чунцинд ноёлж байсан гоминданы харгисууд үнэндээ Го Мо-жог хоригдын байдалд байлгаж байв. Гэвч Го Мо-жо түрэмгийлийн эсрэг ард түмний ялалтад бат итгэж ардчиллын төлөө тэмцлээ зогсоосонгүй. Го Мо-жо харгислалын эсрэг тэмцэлдээ “Цюй Юань” гэдэг алдарт жүжгээ бичиж гоминданы харгисуудад хатуу цохилт өгчээ. “Цюй Юань” ба түүний бусад 4 жүжиг Хятадын урлагийн хөгжилд их тус үзүүлж, тэдгээр жүжиг нь гоминданы хяналтад байгаа районууд дахь хүн амын дэвшилт хэсэг болсон уран зохиолчдын эх оронч үзэл санааг хөгжөөжээ. 1945 оны 2 дугаар сарын 27-нд Го Мо-жогийн удирдлагаар Чунцин хотын соёлын 370 ажилтан эвслийн ардчилсан засгийн газар байгуулах тухай шаардлагад үсэг зуржээ. Энэ шаардлага нь гоминданы ноёрхолд байсан газруудын ард түмний сэтгэлийг их хөдөлгөсөн юм. Го Мо-жо, 1945 оны 6 дугаар сард, СССР-ийн Шинжлэх Ухааны Академийн 220 жилийн ойн баярт оролцов. Го Мо-жо, Зөвлөлт улсад 50 хоног байж, Ленинград, Сталингад, Узбекстан ба бусад олон газраар явж, социализмын гайхамшигт бүтээлүүдтэй тодорхой танилцаад “СССР-т 50 хоног” гэдэг номоо бичиж, Зөвлөлтийн ард түмний баясгалант амьдралыг яруу сайхнаар харуулжээ. Го Мо-жо ард иргэний дайн өдөөх гэсэн харгисуудын төлөвлөгөөний эсрэг, Хятадын коммунист намаар удирдуулсан ардчилсан эгнээнийхээ талд бат зогсож, Хятадын энх тайван байгуулалт ба ардчиллын төлөө шийдвэртэй тэмцлийг явуулжээ. 1946-1947 онд Хятадын ард түмний чөлөөлөх тэмцлийн шинэ үеийг нээсэн ардын чөлөөлөгч армийн шинэ үе эхэлсэн билээ. 1948 оны 11 дүгээр сард Сюйчжоуг ардын чөлөөлөгч армийн чөлөөлсөн үед, Го Можо, Хятадын чөлөөлөгдсөн зүүн хойт хэсэгт ирж, шинэ хятадыг байгуулах нийгэм улс төрийн ажилд идэвхтэй зүтгэж, 1949 оны 9 дүгээр сард Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөөний Зөвлөлийн анхдугаар чуулганд идэвхтэй оролцжээ. Түүний хэлсэн нь “Бид ард түмний тусыг тулд хэзээ ямагт бүх хүчээрээ үйлчилдэг Хятадын коммунист намтай нэгдэх ба хамтран ажиллах ёстой. Дарга Мао Дзе-дунгийн суут удирдлагын дор бид шинэ ардчилсан эх оронч үзэл ба пролетарийн интернационализмын бүх аргаар хөгжүүлэх ёстой. Улс орноо бүрэн чөлөөлөх ба түүгээрээ бүх хүн төрөлхтний чөлөөлөгдөх явдлыг түргэтгэхийн тулд бид улам их хүч гаргах ёстой” гэжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны дараа Го Мо-жо, Ардын Төв Засгийн газрын зөвлөлийн гишүүнд сонгогдсон ба Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд соёл гэгээрлийн хэрэг эрхлэх хорооны дарга, Хятадын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр тус тус томилогджээ. Үүний хамтад утга зохиол ба урлагийн


82 ажилтны бүх Хятадын холбооны дарга, Хятад-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн даргын орлогчоор сонгогджээ. Го Мо-жо бүх дэлхий дахины энх тайвны үйл хэргийн төлөө цуцалтгүй тэмцэж байна. 1949 оны 4 дүгээр сард Праг ба Парист хуралдсан дэлхий дахины Энх тайвны талынхны их хуралд Го Мо-жо, Хятадын төлөөлөгчдийг толгойлон очиж, хятадын ард түмний өмнөөс хэлсэн үгэндээ, шинэ дайн дэгдээхийг эрмэлзэж байгаа америкийн империалистуудаар толгойлуулсан дайн өдөөгчдийн гэмт явдлыг хурцаар шүүмжилж Б.Н.Х.А.Улс нь бүх дэлхий дахинд энх тайвныг хамгаалах зориг шийдвэр төгс байгааг илэрхийлэн, энх тайван, эрх чөлөөнд дуртай эх орон бүхий олон сая хүнийг энх тайвныг хамгаалах үйл хэрэгт уриалан зоригжуулжээ. Го Мо-жо, тус их хурлын Байнгын хорооны гишүүний нэг орлогчоор сонгогдов. 1949 оны 10 дугаар сард Энх тайвныг хамгаалах Хятадын хороо (одоогийн дэлхий дахинд энх тайвныг хамгаалах ба Америкийн түрэмгийллийн эсрэг тэмцэх Хятадын ардын хороо ) байгуулагдаж, Го Мо-жо түүний даргаар сонгогджээ. Го Мо-жо, Варшавт болсон энх тайвны талынхны дэлхий дахины 2 дугаар их хуралд хятадын төлөөлөгчдийг дахин толгойлж очсон бөгөөд Энх тайвны Дэлхий дахины Зөвлөлийн гүйцэтгэгч товчооны гишүүний нэг орлогчоор сонгогджээ. 1950 оны 6 дугаар сарын 25-нд америкийн империалистууд, Хойд Солонгост цөмрөн ороход Го Мо-жогийн хэлсэн үг, бичсэн үгүүллүүд нь тэр цуст түрэмгийллийн эсрэг, хятадын ард түмний гүн эсэргүүцлийг төрүүлж байлаа. Го Мо-жо, 1950 оны 8 дугаар сард тулалдаж байгаа Хойд Солонгост явсан Хятадын ардын төлөөлөгчдийг толгойлон очиж, америкийн булаан эзлэгчдийн эсрэг баатарлаг тулалдаж байгаа Солонгосын ард түмэн ба түүний зэвсэгт хүчинд Хятадын ард түмний халуун сэтгэлийг илэрхийлж, тэдний тэмцлийг улам зоригжуулжээ. Го Мо-жо, “Улс түмний хоорондын энх тайвныг бэхжүүлэхийн төлөө!” дэлхий дахины Сталины шагналаар шагнасан нь энх тайвны үйл хэрэгт түүний байгуулсан гавьяаг үнэлсэн хэрэг мөн. Го Мо-жо бол энх тайвны төлөө шалгарсан тэмцэгчдийн нэг мөн. Го Мо-жо, дэлхий дахины улс түмний дэвшилт хүчинд гүнээ итгэж, тэднийг энх тайвны төлөө шийдвэртэй тэмцэлд уриалан дуудаж байна. Дэлхий дахины Энх тайвны талынхны 2 дугаар Их хурал дээр түүний хэлсэн нь: “Энх тайвны зам бол ард түмний зам, эдийн засгийн талаар харилцан туслалцах ба соёл боловсролоо солилцох ах дүүгийн барилдлагын зам мөн. Хүн төрөлхтний сайн сайхан үйлхэргийн төлөө жинхэнэ ёсоор зүтгэгч бүх шударга хүмүүст энэ зам нээлттэй байна. Энх тайван нь дайныг ялна гэдэгт бид ямар ч эргэлзээгүй хатуу итгэж байна” гэжээ. Го Мо-жо, 1952 оны 3 дугаар сарын 9-нд америкчуудын бактериологийн зэвсэг хэрэглэсэн явдлыг цаашид гаргуулахгүй болгохын тул эрс арга хэмжээ авахыг Энх тайвны Дэлхий дахины Зөвлөлд уриалж энх тайвны дэлхий дахины Зөвлөлийн дарга Жолио Кюрид цахилгаан утас явуулжээ.


83 Энх тайвны Дэлхий дахины Зөвлөлийн дарга Жолио Кюри, тэр цахилгаан утсыг хүлээн аваад, дэлхий дахины ард түмэнд уриалал гаргав. Түүнд Солонгос ба Зүүн Хойд Хятадын нутагт америкийн түрэмгийлэгчид бактериологийн зэвсгийг хэрэглэж байгаа явдал бол бактериологийн ба химийн зэвсэг зэрэг, хүнийг үй олноор устгах ямар ч зэвсэг хэрэглэхийг хориглосон бүх улс түмний хүсэл хууль ёсонд шууд харшилж байгааг тэмдэглэж, “Олон нийт даяар энэ гэмт хэргийг эрс шууд эсэргүүцэх ёстой” гэж уриалсан билээ. Зөвлөлт улс, ардын ардчилсан орнуудын ба Монголын ард түмэн, бүх шударга хүн төрөлхтний энэ уриаг халуунаар угтан дэмжиж, америкийн бактериологийн дайнчдыг жигшин эрс эсэргүүцэж байна. Б.Жамбалдорж 1952 оны 9 дүгээр сарын 27. Бямба. №228. (5212) 2-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал Хятадын агуу их ард түмэн, алдарт коммунист нам, гарамгай жолоодогч Мао Цзедунгийнхээ удирдлагын дор феодалын харгис ёс ба империализмын хүчийг устгаж, 1949 онд ардын бүгд найрамдах төрийг байгуулсан билээ. 475 сая хүн амтай, чөлөөлөгдсөн Хятад орон жинхэнэ тусгаар тогтносон эрх чөлөөт улс боллоо. Октябрийн социалист, их хувьсгалын дараа Хятадын ард түмний их ялалт нь империализмын бүх системд хүчтэй шинэ цохилт өгч, дэлхий дахины харгислалын лагерийн хүчийг эрс сулруулж, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан ардчилал, социализм, энх тайвны лагерийн хүчийг улам хүчтэй болголоо. Хятадын ард түмний агуу их ялалт нь харгислал, дайны хар хүч ба империалист түрэмгийлэгчдийн төлөвлөгөөнд дэвшилт хүн төрөлхтниий өгсөн шинэ хүчтэй цохилт болсон билээ. Хятадын ард түмэн, тусгаар тогтносон ахар богино хугацаандаа суут коммунист намынхаа удирдлагын дор эх орноо хүчирхэг их гүрэн болгож, ардын ардчиллын диктатурын байгууллыг бэхжүүлэн, капиталист ертөнцөөс эдийн засгийн талаар тусгаарлаж, өөрийн орныг аж үйлдвэржүүлэн соёлжуулахын төлөө тэмцэлд эдийн засаг, улс төрийн чухал асуудлуудыг амжилттай шийдвэрлэлээ. Ийнхүү Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулан бэхжүүлэх явдалд нь дорно дахины ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүллээ. Хятадын ард түмний их жолоодогч Мао Цзе-дун хэлэхдээ “Хятад улс хурц гэрлээрээ гийгүүлэгч нарны адил дорно зүгээс мандлаа” гэжээ. Монгол-Хятадын ард түмэн, олон жилийн турш найрамдлын холбоотой байсан юм. Гэтэл хуучин хятадын эрх баригчид ба империалистуудын харгис бодлого, гүтгэлгийн уршгаар сүүлийн хэдэн арван жилийн туршид манай хоёр улсын ард түмний эв найрамдал


84 хөгжил бэхжилээ олж чадаагүй юм. Гагцхүү хятадын ардын хувьсгалын даян дэлхийн түүхт ялалтын үр дүнд манай орон эв найрамдалт их Б.Н.Х.А.Улс хөрштэй боллоо. Б.Н.Х.А.Улс байгуулагдахын хамт Хятад-Монголын хооронд дипломат харилцаа тогтож, манай хоёр улсын ард түмний найрамдал жинхэнэ цэцэглэлт бэхжилтийнхээ замд орсон юм. Манай хайрт жолоодогч Маршал Чойбалсан бичихдээ “Хятадын хувьсгалын түүхт ялалт нь тусгаар тогтносон бүрэн эрхт Б.Н.М.А.Улсын гадаад байдлыг улам бэхжүүлж Хятад, Монголын ард түмний харилцаанд шинэ үеийг нээв. Одоо Б.Н.М.А.Улс нь өөрийн ойрын хөрш бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард улстай дипломат харилцаатай байна” гэжээ. Найрамдал, холбоо, харилцан туслалцах тухай Зөвлөлт Хятадын гэрээнд гарын үсэг зурж, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улстай дипломат харилцаа тогтоосон явдал нь Алс дорнодод энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах хүчирхэг батлагаа болсон билээ. Хятад-Зөвлөлтийн гэрээ ба Хятад-Монголын ард түмний найрсаг харилцаа нь СССР, Хятад, Монголын ард түмний энх тайвны төлөө хамтран тэмцэх сайхан зориг эрмэлзлэлийг бүрэн хөгжүүлснээр барахгүй, Ази ба дэлхий дахины ард түмний хамтын эрмэлзлэлийг илэрхийлсэн юм. 1951 оны 9 дүгээр сард Америкийн нэгдсэн улсын засгийн газар нь СССР, түүнчлэн Хятад, Б.Н.М.А.Улс, Энэтхэг зэрэг Азийн орнуудын эсэргүүцлийг үл харгалзан Японтой байгуулах “Энх тайвны гэрээ”, “Америк-Японы аюулгүй байдлын гэрээ” гэдгийг Сан Франциско хотод байгуулж, Японыг дахин цэрэгжүүлэх ажлыг хүчтэй явуулж байна. Америкийн империалистууд, Тайванд байсан гоминданы зандалчдын үлдэгдлийг сэргээж, Дорнодод түрэмгий шинэ дайныг дэгдээн Б.Н.Х.А.Улсад дайны занал учруулахыг эрмэлзэж “хоёр талын хэлэлцээ” байгуулах үүрэг авахыг Японы Иосидагийн засгийн газар, шаардсан байна. Ийм үед Зөвлөлт, Хятад, Монголын ард түмний эвдэршгүй найрамдал их ач холбогдолтой болсон юм. Эдгээр гурван гүрний эвдэршгүй холбоо бол Алс дорнодод түрэмгийлэл гарах замыг баттай хааж байгаа цайз мөн. Америкийн махчид түүний гар хөл бологсод энэ бат цайзанд духаа хага мөргөх юм. Энх тайвныг эрхэмлэгч Монголын ард түмэн, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд их бэлтгэл хийж байна. Б.Н.Х.А.Улсын даян дэлхийн түүхт их амжилтуудтай манай орны хөдөлмөрчид танилцаж байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил бол Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн хамтын ажиллагаа холбоог улам бэхжүүлэхийн тод илрэл юм. Манай ард түмэн энэ өдрүүдэд агуу их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан ардчилал, социализм, энх тайвны лагерийг бүх талаар бэхжүүлэх мятаршгүй зориг эрмэлзлэлээ ба энх тайвны агуу их тугч багш Сталин хичнээн их хайртай байдгаа дахин илэрхийлэх болно. Н.ШАРАВ-ИШ Үнэн сонин. 1952.9.28. Ням. №229. (5213) 2-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлаас


85 Увс аймагт Улаангом, (“Үнэн “сонинд ирсэн мэдээ). Монгол Хятадын найрамдлын 10 хоногийн ажил Увс аймагт өрнөлттэй явагдаж байна. “Б.Н.Х.А.Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг хөдөлмөрчид өдөр бүр олон зуугаараа сонирхож, агуу их хятадын ард түмний бүтээлт амжилттай танилцсан, ах дүүгийн найрамдалт хятадын ард түмэнд цаашдын их амжилт хүсэж,чин сэтгэлийнхээ талархлыг дэвшүүлж байна. Түүнчлэн аймгийн хөдөлмөрчдийн дунд, их хятадын ард түмний олж байгаа амжилтын тухай, лекц, яриа, концерт, утга зохиолын үдэшлэг өргөнөөр зохиогдож байна. Аймгийн, тэргүүний малчин, сонинд, Монгол-Хятадын ард түмний найрамдал, Б.Н.Х.А.Улсын соёл, үйлдвэр, хөдөө аж ахуйн тухай нийтлэгдэж, аймгийн радиогоор нэвтрүүлэгдэж байна. Аймгийн албан байгууллагууд, хятад улсын хөгжлийн тухай самбар, буланг байгуулсныг хөдөлмөрчид ихээхэн сонирхон танилцаж байна. Сүхбаатар аймагт Баруун-Урт, (“Үнэн” сонины газар ирсэн мэдээ). Сүхбаатар аймагт Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил өрнөсөөр байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулан хөдөлмөрчдийн хурлууд болж өнгөрөв. Ажилчин, ажилтан, сурагч, малчин олон мянган хүн оролцсон тэр хурлуудад, Монгол-Хятадын ард түмний найрамдал, соёлын харилцааны тухай илтгэл тавигдлаа. Илтгэгч нар, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил нь тус хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал, соёлын харилцааг улам бэхжүүлэх хийгээд, манай агуу их хань түшиг Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерийн хүчин чадлын хамтын өрнөлтөд манай хоёр ард түмний оруулах хувь нэмрийг улам арвижуулах их ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээгээр, Хятад ард улсын хөгжилт, хятадын ард түмний шинэ аж байдлыг хөдөлмөрчдөд танилцуулах ажил зохиогдлоо. Аймгийн төвд “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг гэрэл зургийн том үзэсгэлэн байгуулагдсаныг эхний өдрүүдэд 1000 гаруй хүн сонирхон үзлээ. Үзэсгэлэн үзэгчид, Хятад Ард Улсын 3 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгуулалтад олсон амжилтыг ихэд бахдан талархаж байна. Түүнчлэн сумдын төвд хятад ард улсын амжилтын тухай гэрэл зургийн булан байгуулагдаж, хөдөлмөрчид үзэж танилцаж байна. Зөвлөлт улстай соёлоор харилцах монголын нийгэмлэгийн Сүхбаатар аймаг дахь салбар, намын ба хувьсгалт залуучууд, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн байгууллагын ухуулагч нар, хятад ард улсын хөгжилт, хятадын ард түмний шинэ амьдралын тухай хөдөлмөрчдөд лекц яриа хийж байна. Аймгийн төв, сумдын клуб, улаан булангийн сайн дурын уран сайханчид, монголхятадын найрамдлын арав хоногт зориулсан концерт тоглож байна. Үнэн сонин. 1952.10.10. Баасан. №240. (5224) 2-р нүүрт.


86 Б.Н.Х.А.Улсын жүжигчид Дуучин хүүхэн Гуан лин Хивсэн бүтээлэгтэй шулуун шатаар дамжиж, зочдын буудлын гуравдугаар давхарт гарахад амралтын их танхимын гол ом дундахь том дугуй ширээг тойрон суусан хэсэг хүн, ямар нэг баясгалант явдлын тухай ярилцаж байв. Хажууд нь очиж үзвэл, хүн бүр нэг нэг хятад сонин барьжээ. Тэр сонины нэгдүгээр нүүрт нийтлэгдсэн зураг, миний анхаарлыг татав. Тэр бол Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байгааг үзүүлсэн гэрэл зураг байв. Тэд, чухам юуны тухай бахархан ярилцаж байсан нь над аяндаа тодорхой болов. Манай хоёр улсын найрамдалт харилцааны түүхэнд гайхамшигт зүйл боолсон энэ хэлэлцээрийн тухай уншиж, бахдан баярлаж байгаа хятад нөхдөө хараад миний сэтгэл их хөдлөв. Энэ нөхөд бол Монгол, Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор ирсэн Б.Н.Х.А.Улсын жүжигчид юм. Монгол,Хятадын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл биелж, ах дүүлэг ёсны найртай харилцаа тогтсон явдал юутай сайхан билээ. Манай хоёр улсын ард түмэн чухам ийм энхрий элэгсэг,дотнро найрамдалтай байх хүсэлтэй юм. Навчин хээтэй хөх тэрлэг өмсч, Мао Цзе-дунгийн дүрийг товойлгон хийсэн жижигхэн дугираг тэмдэг энгэртээ зүүсэн, өндөр гуалиг нуруутай хятад бүсгүйтэй уулзаж мэндлэхэд, Гуан лин гэж нэрээ хэлэв. Би, түүнийг нэрээ хэлхээс нь өмнө таньж байв. Намайг улсын хөгжимт драматик театрт, хятадын жүжигчдийн концерт үзэж суухад энэ хүүхэн тайзан дээр гарч ирээд: “Эрх чөлөө минь сайхнаа” гэдэг дуу дуулж байсан юм. Тэхэд, театрын их танхимд пиг дүүрэн байсан олон хүн нижигнэтэл алга ташиж, дахин дуулахыг урьж байж билээ. Би энэ алдарт дуучинтай удтал ярилцав. -Би Монгол нутагт ирж монгол ах дүү нартай нэг эцэг эхийн үр хүүхэд шиг ийм сайхан халуун дотно уулзаж хязгааргүй их баярлаж байна. Би, өөрийгөө ийм их хувь заяатай хүн гэж бодоогүй боловч, манай ард түмэнд ийм сайхан ирээдүй заавал байх ёстой гэдэгт итгэлтэй байсан вм гэж хэлээд энгэртээ байгаа Мао-Цзе дунгийн дүртэй тэмдгээ зааж энэ хүний ачаар хятадын ард түмэн жаргалантай амьдралын гэгээн босгыг алхсан юм гэж үл мэдэгдэм инээмсэглэв. Энэ хүүхний баясгалант инээмсэглэлийн дунд гэрэлтэж байгаа хар нүдийг харсан хүний сэтгэл хөдлөхгүй байж болох уу даа? Энэ бол оволзон шатаж байгаа байшин барилга, дүүжлэгдсэн хүн, буудуулсан эхийнхээ хажууд чарлаж байгаа хүүхдийг үзэж, гашуун нулимсаа асгаруулж байсан нүд юм. Гуан-Линыг 17 настай байхад, Яоны түрэмгийлэгчид тэдний тосгноныг эзлэн авч, өдий төдий хүнийг тарчилган алж, хамаг эд хөрөнгий нь дээрэмдээд, үлдсэн орон барилгыг шатааж, үнсэн товрог болгожээ. Хүн дүрстэй зэрлэг араатнуудын тэр цуст хэргийг Гуанлин огт мартаагүй байна.


87 -Би тэр үед бага балчир байсан боловч японы дээрэмчдийг жигшин занах хорсол дүүрэн байсан юм. Тэгээд би ардын чөлөөлөгч армид сайн дураараа оров. Цэрэгт орохоосоо өмнө ардын дуу их сонирхдог байсан юм. Энэ учраас цэргийн улс төрийн ангийн суртлын баригадад ажиллах болов. Миний уран сайхны амьдрал ингэж эхэлсэн юм гэж Гуан-лин ярьж байна. Аюулт дайны ширүүн галын дунд өөрийн авьяасыг хөгжүүлж, хувьсгалын ялалтад итгэх итгэлээр сэтгэж, зоригоо бадруулан тэмцэж байсан энэ эмэгтэйг хятадын ард түмэн сайн мэддэг юм байна. Гуан-лингийн дуулахыг сонссон хүн бүр түүнд баяр хүргэж түүний авьяасыг гайхан ярьдаг болжээ. Гуан-лин яагаад ингэж их алдаршиж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж байгаагаа ярихдаа, Мао-Цзе дунгийн нэрийг дахин дахин дурдаж байв. Түүний ярьсан нь: -Миний дуулахыг ард түмэн яагаад их сонирхдогийг би хожим ойлгосон юм. 1942 онд болсон Бүх хятадын урлаг, утга зохиолын ажилтан нарын зөвөлгөөн дээр тэргүүлэгч МоаЦзе дунгийн хэлсэн үг над гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Урлаг бол ард түмний төлөө үйлчлэх эрхтэй гэж Мао-Цзе дун хэлсэн юм. Миний дуулдаг дуунууд, ард түмний сонирхолд зохицож байсан учир тэд миний дуулахыг сонирхохдоо дуртай байдаг байна. Жишээ нь: “Намрын тариа хураалт”, “Үйлдвэрийн тухай дуу”, “Сэтгэлийн дуу”-нууд нь ард түмний дундаас гарсан болохоор, ард түмэн тэр дуунууддаа маш их дуртай юм гэв. Энэ эмэгтэй, өөрийн авьяас чадварыг ард түмэндээ зориулж ард түмнийхээ төлөө үнэнч үйлчлэх эрхэм зорилго төгөлдөр байна. Гуан-лин, өөрийнхөө яруу сайхан хоолойгоор өард түмнийнхээ бүтээлч хөдөлмөрийг магтан дуулж, ард түмнээ шинэ амжилтад улам зоригжуулж байгаагаараа алдаршжээ. -Урлагийн ажилтан хүн бол ард түмнийг үйлчилхийн тул тэднээс сурах хэрэгтэй гэж тэргүүлэгч Мао Цзе-дун, бидэнд сургадаг юм. Би жолоодогчийнхоо энэ сургаалыг цаг ямагт санаж явдаг гэж Гуан лин яриж байна. Гуан-лин, зөвхөн сайхан дуулдгаараа олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн биш. Энэ эмэгтэй, ард түмний урлагийг хөрөнгөтний үзэл суртлаас хамгаалж, түүнийг цаашид хөгжүүлэх хэрэгт бүх анхаарал, авьяас чадлаа зориулж , цуцалтгүй ажилснаараа алдаршжээ. Гуан-лин, өөрийнхөө амжилтыг, коммунист нам, жолоодогч Мао Цзе-дуныхаа алдартай холбон яриж байна. -Намайг өнгөрсөн нийгмийн төөрөгдлөөс аварч, марксизм- ленинизмийн гэгээн гэрэлт туяаны дор өөрийн авьяасыг хөгжүүлхийн сайхан бололцоог олгож өгсөн коммунист нам, нөхөр Мао Цзе-дунгийн ачийг хэзээд санаж явдаг гэж хэлэхэд нь түүний царай үлэмжийн их баясгалангаар гэрэлтэж байв. Д.ЛОДОЙДАМБА Үнэн сонин. 1952.10.10. Баасан. №240. (5224) 2-р нүүрт. Ах дүү хоёр циркчин


88 Манай ах дүүгийн найрамдалд их хөрш, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл урлагийн зүтгэлтний төлөөлөгчид ба жүжигчид, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцож байна. Найрамдалд их улсаас манайд зочлон ирсэн 90 гаруй шилдэг жүжигчин, хятад Улсын дуу, бүжиг, цирк, илбийн зэрэг гоц сайхан номеруудаар бүрдсэн гайхамшигт концертоо манай нийслэл ба түүний хавийн газруудад дахин дахин амжилттай тоглож байна. Жүжигчин бүр нь авьяастай сайн тоглодог учир, тэдний тоглолт бүр манай үй олон үзэгчдэд онц сонирхогдож, тэдний баяр талархлыг оргилуулсаар байна. Тэр жүжигчдын дотор жүжигчин Чжан Гуо-шинь Чжан Гуо-дун гэдэг ах дүү хоёр залуу бий. Циркийн гайхамшигт уран сайхан номеруудын тэр хоёрын онц гарамгай тоглож байгааг манай олон үзэгч, чин сэтгэлээсээ талархан бахдаж байна. Шанхай хотын нэгэн иргэний энэ хоёр хүү, нэг гэр бүлд өсөн бойжоод, хамт ажиллаж, хамт амьдарч яваа ажээ. Тэр хоёрын эцэг нь циркчин хүн учир үр хүүхдээ багаас нь биеийн тамирт дасгаж сурган хүмүүжүүлсэн дээрээс төрсөн гурван хүү нь гурвуулаа циркчин болжээ. Циркчин Чжан Гуошинь бол 30 хүрч яваа, дүү Чжан Гуо-дун 28-тай юмаа. Чжан Гуо-шинь, бүр багаасаа гэрийн газар биеийн тамир циркийн дасгалыг эцгийнхээ заавар сургамжаар хийж, оройдон оролцсоор 8 настайгаасаа эхлэж олны өмнө тоглодог болжээ. Тэр цагаас эхлэн энэ хоёр, бүтэн 20 гаруй жил циркчны ажил хийж яваа юм байна. Чжан Гуо-шинийг анх ингэж биеийн тамир-циркийн зүйлийг сурч байхад циркийн зохион байгуулалттай байгууллага ба сургууль огт байсангүй учир зөвхөн гэртээ хувийн чанартай сурч байжээ. Тэхдээ циркийн өдий төдий хүнд хөнгөн номерийг ааваараа заалган сурч боловсорсоор циркийн уран тэнцүүрийн зүйлийг илүү сонирхон сурч эзэмшээд, одоо дүүгийнхээ хамт циркийн алдартай тэнцүүрчин болжээ. Түүний дүү Чжан Гуо-дун ч мөн ийм байдлаар ахынхаа хамт багаасаа сургууль хийсээр, ахаасаа дутуугүй циркчин болсон байна. 16 жилийн өмнө харгис эзэн нь ах дүү энэ хоёр циркчиний хүч хөдөлмөр, түүний ашиг орлогыг хувьдаа жавшиж, мөлжиж байсан учир тэдний аж амьдрал эрсдэн доройтож, тэсвэрлэшгүй болжээ. Энэ учир Чжан Гуа-шинь, 14 настай байхдаа дүү Чжан Гуо-дунгийн хамт 1936 онд Энэтхэгт амьдрахаар очоод тэнд 12 жил цирк тоглож амьдарсан боловч бас л дарлал мөлжлөл их байсан учир туйлын ядуу амьдрах болжээ. Гэвч билэг авьяасаа дээшлүүлж олон зүйлийн шинэ шинэ номерийг өөрсдөө санаачлан судалж боловсруулжээ. Тэр хоёр, тэнцүүрийн шилдэг номерийг бүтээхийн тулд өөрсдөө санаачилж, бөөрөнхий модон дээр банз тавиад дээр нь тэнцдэг байжээ. Тэгээд дараа нь тэр бөөрөнхий модыг дундуур нь нарийсгаж гонзгой дугираг бологоод дээр нь жижиг вандан сандал тавьж, сандалын дээр дахин нэг жижиг вандан тавьж, хөл гараараа хөдөлгөн, түүний дээр тэнцүүр хийдэг болжээ. Энэ мэтээр олон сонин номерыг санаачлан бүтээж мэргэжлээ дээшлүүлээд циркийн тэргүүн зэргийн сайхан номер тоглодог болсон учир тэдний ашиг хөлс нилээд нэмэгджээ. Гэвч олсон ашиг хөлсний ихэнхийг харгис эзэд ашиглан жавшдаг байсны гайгаар тэдний аж амьдрал бас л дорой хэвээр байжээ. Ийм учраас Энэтхэгт чөлөөтэй сайхан амьдрах аргагүй тул Хятад улсад хувьсгал мандахын


89 өмнөхөн 1948 онд их нутаг, Шанхай хотдоо эргэж иржээ. Тэгэвч тэд амьдрал огт дээрдсэнгүй. Ингэж байтал 1949 оны намар, хятад орон, гадаад, дотоодын дайснаас үүрд чөлөөлөгдөж, тусгаар тогтносон хувьсгалт Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдан тунхаглагдсаны ачаар ах дүү энэ хоёр циркчний аж амьдрал, үзэл санаанд баяр баясгалаант шинэ эргэлт гарчээ. Хятад оронд хувьсгал ялхын өмнө, гадаад, дотоодын харгис дээрэнгүй нар циркчдийг зүйн ёсоор хүндэтгэн үзэх ч байтугай харин тэднийг хамгийн адгийн хүн гэж доромжилж байжээ. Хувьсгал ялж мандсанаас хойш байдал тэс өөр шинэ дэвшилтэд оржээ. Хувьсгал ялсан анхны өдрөөс эхлээд Б.Н.Х.А.Улсын Ардын Төв Засгийн Газар, Хятадын эвхатм нам, их жолоодогч дарга Мао Цзе-дун, ардын урлаг, уран бүтээл ба ялан гуяа үндсэний циркийг хөгжүүлхийн тулд их арга хэмжээнүүдийг авч, циркийн зөв зохион байгуулалттай байгууллагуудыг Б.Н.Х.А.Улсын төв хот ба хөдөөд олноор байгуулж, урлаг утга зохиолыг хөгжүүлж, циркийн ажилтан нарын аж амьдралыг үлэмж дээшлүүлэн, тэднийг их юманд сургаж, улс төр, үзэл санааны гайхамшигт дэвшилтэд оруулсан ард түмний төлөө, өөрийн улс эх орны цаашдын мандалт бадралтын төлөө ариун шударга хөдөлмөрт нэн зоригжуулжээ. Ах дүү циркчин Чжан Гуо-шинь Чжан Гуа-дун хоёр нам, засаг, их жолоодогчийнхоо энэ их анхаарал халамжийн хариуд улс эх орон, ард түмэндээ, циркийн урлагийн шинэ бүтээл гаргахын төлөө Хятадын циркийн урлагийн ажилтны эвлэлд орж цуцалтгүй шургуу үйлчилж сайхан амжилт гаргасаар байгаа ажээ. Феодализмын харгис ёс зарчим ноёрхсон, хятадын хуучин нийгмийн үед зөвхөн өөрсдийн авьяас чадвар, идэвхи оролдлогоор циркийн номеруудыг санаачлан бүтээж байсан энэ хоёр циркчин, одоо улс төр, үзэл санааны талаар дэвшээд зүйл зүйлийн гайхамшигтай сайхан бүтээл гаргаж байгаа юм байна. Жишээ нь: гал доогуур шургах номер ба олон хүний хамт хийх асар хүнд давхар тэнцүүр зэрэг их сонирхолтой зүйлий нь нэрлэж болох юм. Авьяаст хөдөлмөрийнхөө арвин бүтээлээр Б.Н.Х.А.Улсын циркийн урлагийн санг өргөтгөн, алдаршиж яваа нь дүү энэ хоёр циркчин, 1950 онд Октябрийн агуу их хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулж Зөвлөлт Холбоот Улсад явсан Б.Н.Х.А.Улсын циркчдийн бүрэлдэхүүнд оролцож, Зөвлөлт Холбоот Улсад дөрвөн сар байж тоглосноос гадна 1951 оны 4 дүгээр сард Ардчилсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улсад очиж байлдаж байгаа баатар Солонгосын ард түмэн ба ардын армийн байлдагчид, Хятадын сайн дурынхны цэрэгт өөрсдийн тоглолтыг сонирхуулжээ. Мөн онд А.Б.Н.Герман Улсын Берлин хотод болсон Дэлхийн залуучууд-оюутны 3 дугаар фестивальд оролцож амжилттай тоглоод нөхдийнхөө хамт фестивалийн шагнал хүртжээ. Эдгээр нь ах дүү энэ хоёр циркчийн амьдралд цоо шинэ дэвшилт болж тэдний мэргэжил, мэдцийн хүрээ өргөтгөн, бүтээлт хөдөлмөрт нь улам зоригжуулжээ. Чжан Гуо-шинь, Чжан Гуо-дун хоёр, найрамдалт Солонгосын тулалдаж байгаа эрэлхэг ард түмэнд өх тусламжийн хөрөнгө хуралдуулах ажилд идэвхитэй оролцож, энэ талаар гүйцэтгэх циркчдийн үүргийг нэр төртэй биелүүлж байгаа юм байна.


90 Б.Н.Х.А.Улсын шилдэг циркчин бөгөөд цаашдын хийх амжилд бүтээлд хүч хөдөлмөр, сэтгэл зориг нь оргилон бадарсан энэ хоёр циркчин Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор ирсэн Б.Н.Х.А.Улсын жүжигчдийн хамт өөрсдийн уран чадамгай тоглотыг манай олон мянган үзэгч нарт сонирхуулж, тэдний сэтгэл зүрхний халуун талархлыг хүлээж байгаадаа нэн баяртай байна. Д.ЦЭРЭНДОРЖ Үнэн сонин. 1952.10.10. Баасан. №240. (5224) 2-р нүүрт. Өвөр монголын дуучин охин Монголд ирээд үзэгч олны сонирхлыг их татаж, амжилттай тоглож байгаа хятад, өвөр монгол жүжигчдийн дотор өсөн өрнөх бадрангуй авьяастай, гялалзсан залуусыг бид үзэж байна. Ардын дууны уран авьяастан өвөр монгол дуучин Мядагийн яруу сайхан дуулахыг үзгч олон бахдан сонслоо. Өргөн уудам билчээр нутагтаа малчин хүний цууриатуулан дуулдаг уртын дууны уянгат сайхан аялгуу, урсах мэт ундрагч цээлхэн хоолойн цогтой дуу бидэнд улам ч дотно байна. Мядаг, Шилийн голын чулууганы Үзэмчин нутгийн ядуу малчны охин юм. Энэ охин багаасаа дуунд сонирхол, авьяастай байсан учир хүмүүсийн дуулахыг сонсоод буюу нутгийн дуучингуудыг дагаж олон дуу сурчээ. Эднийхэн уран сайханд авьяастай, ах нь хөгжимчин, эгч нь дуучин гэнэ. Эцэг эх нь хүн ардын эрх тэгшгүй хуучин цагт ядуу зүдүү амьдарч, энэ охин өөрөө ч эрх чөлөөгүй байсан үеийн зовлон бэрхийг үзэн өнгөрүүлжээ. -Ямар нэг зовлон зүдгүүрт байдлыг үгүүлсэн, сэтгэлийн гунигтай дууг тэр үеийн амьдралын байдлын нөлөөгөөр амархан сурдаг байлаа. Тийм дууны ая нь уяхан, сэтгэл хөдлөм үгтэй байдаг. Тийм дуу зовлон үзэж байсан хүмүүсийн сэтгэлд амархан хоногшдог билээ гэж Мядаг ярилаа. Тийм дуу гэхэд, жишээ нь охиноо буюу дүүгээ хүнд өгсний тухай, гунигт дуунууд байжээ. “Үүр сүүлтэй үрээ морь Үзэмчин гүүний унага Үерхэж наадсан бүсгүй дүү минь Үзэгдэх үүлнээс хаахнуур нь вэ? Хөөрхий хонгор минь! Гэх зэргийн үгтэй ажээ. Энэ бол ураг барилцахад баячууд бусдын хүчинд автаж өөрийнхөө амьдралыг аргагүйн эрхэнд сэтгэлгүй хүнтэй холбодог байсан тэр үеийн амьдралыг тусгасан, бусдад өгсөн дүүгээ санагалзан гаргасан дуу ажээ. Энэ авьяаслаг охин, хөдөөгийн дууч нараас ардын дуу зуу гаруйг сурчээ. Ардын дууны аянд шинэ үг зохиосон бөгөөд хөдөө тал мал сүргээ магтсан, Мядагийн яруу сайхан дуулдаг “Ногоон торго” гэдэг дуу тэдний нутагт их дэлгэрсэн дуу юм.


91 Империалист Япон дарагдаж, хятадын их ард түмэн дайчин тэмцэлдээ ялснаар Өвөр монголын ард түмэн эрх чөлөөгөө олоод өөрсдийн зол жаргалын шинэ дууг дуулах болжээ. “Сайн морь” гэдэг дуунд: “Сайн морио унаад Саруул замдаа явахдаа Сайхан улаан тугийн Сацарсан гэрэл тунгалаг” гэж, ард түмний хувьсгалт тэмцлийн цог жавхаланг үзүүлжээ. Энэ бол Мядагийн их дуртай дууны нэг билээ. Өвөр Монгол ард улсад зохиогдсон зарим шинэ дууг сурч, жишээ нь “Баян монгол”, “Залуучуудын марш” гэх зэрэг дуу, “Учиртай гурван толгой” гэдэг аялгуут жүжгийн зарим дууг дуулдаг болжээ. Өвөр монголын залуус, өөрчдийн дур авьяастай эрдэм, хөдөлмөрийг сонгож, түүндээ боловсрон мэргэжих боломжийг гагцхүү чөлөөлөгдөж олон үндэстний чөлөөт эрхийг хангасан ардын бүгд найрамдах засаг тогтсоны ачаар олж авсан юм. Өвөр монголын чөлөөлөгдсөний дараа, Мядаг, хушууны сургуульд суралцаж байгаад урлагийнхаа авьяас сурлагын дагуу, өнгөрсөн оны хавар Өвөр монголын уран сайхны бүлгэм (дугуйланд) оржээ. Өвөр монголын уран сайхны бүлгэмийн жүжигчид, Бээжин, Жанчхүү, Хөх хот зэрэг газар очиж тогложээ. Ардын урлагийн авьяастан нарыг нэгтгэсэн Өвөр монголын уран сайхны бүлгэм нь залуу жүжигчнийг халамжтайгаар хүмүүжүүлэн, урлагийн нь сурлага чадварыг улам өсгөхөд их анхаарал тавьдаг байна. Нутгийн ардууд, түүнийг их авьяастай сайн дуучин гэж энхрийлэн үздэг байна. Эрх чөлөөгөө олсон ард түмний уран авьяаст энэ охины өмнө бадралтай ирээдүй, уран бүтээлийн өсөн хөгжих саруул сайхан зам нээлттэй байна. Н.ЖАМБАЛСҮРЭН Үнэн сонин. 1952.10.10. Баасан. №240. (5224) 2-р нүүрт. Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил Бүгд Найрамдах Монгол Ард Улс даяар их өрнөлттэй явж өнгөрөв. Найрамдлын энэ 10 хоног нь манай их хөрш Зөвлөлт Холбоот Улсад коммунист намын 19 дүгээр их хурал хуралдаж, нөгөө хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Ази, Номхон далайн орнуудын энх тайвны талынхны их хурал хуралдаж, дэлхий дахины энх тайван, ардчилал, социализмын үйлсэд үлэмж чухал явдлууд болж байгаа үед тохиолдов. Мөн энэ арав хоног нь манай найрамдалт хятад ард улсын нийслэл Бээжинд Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан үед болж өнгөрлөө. Түүхт нөхцөл байдалд болж өнгөрсөн Монгол-Хятадын найрамдлын арав хоног нь манай хоёр улсын найрамдлын харьцаанд шинэ амжилтууд гарч улам дотно зузаан болон бэхжиж байгааг үзүүлэв.


92 Манай орны хөдөлмөрчид, сайхан эх орныхоо тусын тулд ба бүх дэвшилт хүн төрөлхтний тусын тулд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд зориг төгс тэмцэж байгаагаа найрамдлын 10 хоногийн өдрүүдэд дахин хурцаар үзүүллээ. Үүний тодорхой илрэл бол манай ажилчин, малчин, сэхээтнүүд эдийн засаг, соёлынхоо байгуулалтад гялалзсан шинэ амжилт олж хувьсгалт ухамсраа нэмэгдүүлж байгаа явдал мөн. Найрамдлын 10 хоногийн үеэр манай хот, хөдөөгийн хөдөлмөрчид, өөрийн их хөрш шинэ Хятадын ард түмний баатарлаг тэмцэл, эдийн засаг, соёлын гайхамшигт амжилтуудтай сэтгэл бахдан танилцсан билээ. Энэ өдрүүдэд манай орны өнцөг булан бүрд хөдөлмөрчдийн олон хурал цуглаан болж Б.Н.Х.А.Улсыг тунхагласан явдлын тухай, Хятадын улсын эдийн засаг, соёлын хөгжилтийн тухай, илтгэл, яриа, лекцүүд өргөнөөр зохиогдож байлаа. Улаанбаатар ба бүх аймгийн төвүүдэд “Б.Н.Х.А.Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнгүүд байгуулагдсаныг хагас сая гаруй хүн сонирхон үзэв. Нийслэл Улаанбаатар хотод “Б.Н.Х.А.Улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн” байгуулагдсаныг манай нийслэлийнхэн ба мөн ойр нутгийн хөдөлмөрчид олон өдөр үргэлжлэн сэтгэл ихэд бахдам үзлээ. Тус улсын хот суурин газруудаар хятадын ард түмний ялалт амжилтыг харуулсан кинонууд гарч, театрууд хятадын ард түмний амьдрал тэмцлийг харуулсан жүжиг концертуудыг тоглож, бүх клуб, улаан булан уншилга, номын сангууд байнга ажиллаж байлаа. Шинэ хятадын утга зохиолуудыг хэвлэн нийтлэх, шинэ хятадын урлагийн гайхамшигт ололтуудын тухай төвийн ба орон нутгийн сонин хэвлэлүүдэд нийтлэх, радиогоор нэвтрүүлэх ажил өргөн зохиогдлоо. Мөн энэ өдрүүдэд хятадын соёл урлагийн зүтгэлтний төлөөлөгчид ба жүжигчид Монголд ирж, найрамдлын 10 хоногийн ажилд оролцсон ба хятадын жүжигчид сайхан урлагаа монгол үзэгчдэд үзүүлсэн нь тэмдэглэлтэй билээ. Эдгээр төлөөлөгчид ба жүжигчид манай орны ажилчин, малчин, сэхээтний төлөөлөгчидтэй уулзаж яриа хийсэн ба тус улсын үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн газруудаар явж манай улсын хөгжилтэй танилцсан нь манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хөгжилд их ач холбогдолтой явдал болжээ. Найрамдлын 10 хоногийн ажил зохиогдсон нь ах дүү хоёр улсын ард түмний найрамдлын холбоог цаашид бэхжүүлэхэд үлэмж тус боллоо. Манай ард түмэн тус хоёр улсын бэхжин байгаа найрамдлын харилцааны хөгжилтийг нүдээрээ харж, биеэрээ үзээд их Хятад ард улсыг Зөвлөлт Холбоот Улс шиг манай тийм итгэлт түшиг мөн гэж улам халуун сэтгэлээр ухамсарлаж байна. Нөхөр Цэдэнбал “Монголын ард түмэн, их Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай ах дүүгийн хувиршгүй найрамдлыг бүх аргаар бэхжүүлэх явдлыг өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа мөн гэж үзнэ” гэсэн билээ. Энэ найрамдлыг бүх аргаар бэхжүүлэх нь энх тайвны их тугч нөхөр Сталинаар удирдуулсан Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй дэлхий дахины энх тайван, ардчилал, социализмын лагерийн үйлсэд их нэмэр болно. Монголын бүх ард түмэн бүх ард түмэн, найрамдалт их Хятадын ард түмний хамтаар манай ард түмнүүдэд шинэ жаргалант сайхан амьдралыг байгуулах ба империалист


93 түрэмгийлэгчдийг эсэргүүцэж, энх тайвныг хамгаалан бэхжүүлэх хэрэгт ач холбогдолтойгоо үзүүлсэн Монгол Хятадын аод түмний мөнх найрамдлыг улам бататган бэхжүүлэхийн төлөө зүтгэн хөдөлмөрлөж, энэ үйлсэд шинэ шинэ амжилтуудыг гаргаж чадна. Монгол Хяталын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! Үнэн сонин. 1952.10.12. Ням. №242. (5226) 1-р нүүрт. Ард түмний найрамдлын яруу тодрол Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр тогтоосон явдалтай холбогдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит, Намын боловсон хүчний дээд сургуулийн багш, оюутан нарын өргөн цуглаан болов. Цуглаан дээр Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай оюутан Лхагваа-Эрэгзэн яриа хийв. Цуглаан дээр, Б.Н.М.А.Улсын Их Хурлын депутат, оюутан Түвдэн хэлэхдээ: Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан явдал бол манай хоёр улсын ард түмний найрамдал улам их бэхжиж байгаагийн яруу сайхан тодрол мөн. Энэ нь тус хоёр улсын эдийн засаг, соёлын цаашдын хөгжилтэд үлэмж тус дөхөм болно. Энэ хэлэлцээр бол энх тайвны түшиг тулгуур. Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа ардчилал социализмын лагерьт манай хоёр улсын ард түмэн улам нягт найрамдаж, энх тайвны төлөө тэмцэж байгаагийн батлагаа мөн гэв. Бас оюутан Дэрдэв, багш Авирмэд нарын зэрэг хүмүүс үг хэлэв. Г.ДАГВАА Үнэн сонин. 1952.10.12. Ням. №242. (5226) 1-р нүүрт. Энх тайвны хэлэлцээр Улаанбаатар хотын авто-тээврийн 5 дугаар базынхны цуглаан 10 дугаар сарын 8-нд болж Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан явдлыг маш баяртайгаар хүлээн авлаа. Тус цуглаан дээр жолооч нөхөр Лувсанбалдан, механикч нөхөр Балжир нар үг хэлэхдээ Монгол-Хятадын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан явдалд чин сэтгэлийн угаас баярлалаа. Манай хоёр орны ард түмний эрмэлзэн хүсэж байсан найрамдлын харилцааны үндсийг тус хоёр оронд Октябрийн хувьсгалын тугийн дор мандсан ардын хувьсгал тавьж өгсөн юм. Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай Бээжин хотноо гарын үсэг зурж тогтоосон хэлэлцээр бол энх тайвны хэлэлцээр бөгөөд Монгол, Хятадын ард түмний найрамдалт харьцааны түүхэнд гайхамшигт шинэ үе болов гэв.


94 Энх тайвны энэ хэлэлцээр бол Ази ба Алс Дорно дахинд ардчилал, энх тайвны хүчийг улам зузаатгаж, улмаар дайн өдөөгч империалистуудад цохилт боллоо. Хөдөлмөр дээр их амжилт гаргаж эх орноо улам хөгжүүлэн мандуулахаас эрхэм сайхан гавьяа бидэнд алга гэв. Цугласан олон хүмүүс нижигнэтэл алга ташиж, Монгол-Хятадын мөнхийн найрамдал улам бэхжитүгэй! Гэсэн уриа цууриатаж байлаа. М.ИШ Үнэн сонин. 1952.10.12. Ням. №242. (5226) 1-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн зүтгэлтний төлөөлөгч нарт зориулан дайллага хийв Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг эрхлэн явуулах комисс, СССР-тэй соёлоор харилцах монголын нийгэмлэгийн зохион байгуулах товчоо, энэ оны 10 дугаар сарын 11-нд Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн зүтгэлтний төлөөлөгч нар ба жүжигчдэд зориулан дайллага хийв. Дайллага дээр Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч Сүрэнжав, Шарав, Майдар, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Сосорбарам, Б.Н.М.А.Улсад суугаа Б.Н.Х.А.Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цзи-Я-тай, СССР-ийн Элчин сайдыг хамаарсан К.И.Новиков, А.Б.Н.С.А.Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ен-дин, Б.Н.М.А.Улсын соёл шинжлэх ухааны ба урлагийн зүтгэлтнүүд байлаа. Дайллага дотно найрсаг байдалтай болов. Үнэн сонин. 1952.10.14. Мягмар. №243. (5227) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг сайшааж байна Есөнбулаг (“Үнэн” сонины сурвалжлагч) Монгол-Хятадын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр тогтоосон тухай мэдээг “Алтайн хөгжил” сонин том үсгээр нийтлэснийг олон мянган уншигч бахдан уншиж байв. Удалгүй аймгийн төвд нийтийн өргөн цуглаан хийж хэлэлцээрийг уншин танилцууллаа. Цуглаан дээр олон хүн баяр талархлаа илэрхийлж үг хэлэв. Ажилтан эмэгтэй Сүрэнжав, Ёндонжамц нар хэлэхдээ: манай хоёр улс, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр тогтоосон явдал бол хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзлийг хангаж дэлхийн улс түмний энх тайван, ардчиллын их үйлсэд шинэ хувь нэмрээ оруулсан хэрэг гэж үзэж монголын ард иргэн бид чин сэтгэлийнхээ баяр бахдалаа илэрхийлж байна гэв. Үнэн сонин. 1952.10.14. Мягмар. №243. (5227) 1-р нүүрт. “Буурал охин” гэдэг жүжиг үзлээ


95 Улсын Хөгжимт драматик театр, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулж, манай найрамдалт Хятад ард улсын жүжгийн зохиолч, Сталины шагналт нөхөр Хэ Цзи-чжи, Дин-И нарын зохиосон “Буурал охин” гэдэг хөгжимт драмыг жүжгийг богино хугацаанд сургуулилж энэ 10 дугаар сарын 4-нөөс эхлэн өөрийн тайзан дээр амжилттай тоглож байна. Энэ жүжигт, хувьсгалын өмнөх Хятад оронд ядуу тариачид, газрын эздийн зэрэг харгис этгээдэд хичнээн хэцүү бэрх дарлагдан байсныг амьдралын үнэн баримтаар нотлон үзүүлж байна. Тэрчлэн, Хятадын жирийн тариачин ядуучууд, феодал, газрын эздийн ба мөлжимтгий харгисуудын эсрэг хичнээн эрэлхэг зориг, тэсвэр хатуужилтай тэмцэж байсныг нэг адил тодорхой харуулж байна. 1935-38 оны үеэр Хойт Хятадын жирийн тариачин, Ян Бай-лао, газрын эзэнд түрээс төлөх мөнгө үгүйд хавчигдаж төрсөн ганц охин Си-эрийг эзэндээ албан хавчлагаар худалджээ. Тэр зовлонгийн улмаас охины эцэг хор ууж амиа хорложээ. Охин Си-эр ч харгис эзний хатуу ширүүн дарлал нухчлалыг үзэж, улмаар оргон зайлаад, эзгүй хээрийн асга хадат аглаг ууланд удтал яваа нь харагдаж байна. Энэ хүмүүсийн дүр бол тэр үеийн Хятад орны үй олон тариачин, эмэгтэйчүүдийн зовлонт амьдралын үнэн дүр юм. Дотоодын балмад харгисуудад хичнээн дарлагдан эрсдэвч тэдний өмнө хэзээ ч буун сөгдөхгүй, харин өшрөн занаж улам зориг хатуужилтай тэмцсэн тариачин охин Си-эр ба мөн энгийн номхон тариачны хүү Ван Да-чунь, Да Со нар тэмцэлд амь хайргүй эрэлхэгээр оролцож байгаагийн баатарлаг дүр бол Хятадын сая сая эх оронч залуучуудын гайхамшигт дайчин шинж чанарыг үзүүлж байна. Жүжгийн төгсгөлд ардын чөлөөлөгч армийн баатарлаг байлдагчид, японы милитарист араатнуудыг бут ниргэж, ариун нутгаа чөлөөлөхийн хамт дотоодын дайсан, газрын эздийн гэмт хэргийг ард түмэн илрүүлж, тэднийг олны өмнө яллаж байгаа явдал бол Хятадын ард түмэн, коммунист нам, дарга Мао Цзе-дунгийнхээ удирдлагаар нэгдсэн хүч, хувьсгалт баатар тэмцлээр эх орноо чөлөөлж, нийт хүн ардад эрх чөлөө жаргалант амьдрал олгогдсоныг харуулж байна. “Буурал охин” гэдэг жүжиг бол Хятадын театрын хөгжилд жинхэнэ хувьсгалт реалист эргэлт гаргаж, ардчилсан шинэ Хятад ард улсын шинэ амьдрал, төрийн шинэ байгууламжийн мөн чанарыг тусган харуулж байгаа жишээ юм. Найрамдалт Хятадын ард түмний өнгөрсөн үеийн гашуун зовлонт амьдрал ба одоо цагийн баясгалант амьдралыг яруу тод харуулсан энэ сайхан жүжиг, манай театрын тайзан дээр тавигдаж байгаа явдал бол айл хөрш оршин хөгжиж байгаа ах дүү манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаа ба ялангуяа соёл боловсролын харилцаанд тэмдэглэлт явдал болж, манай үзэгч олны сэтгэл санааг ихэд татаж байна. Г. Алтан Үнэн сонин. 1952.10.17. Баасан. №246. (5230) 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил болсон нь Архангай аймагт


96 Цэцэрлэг хот арваад хоногийн туршид баяр ёслолын байдалтай байв. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжилт, хятадын их ард түмний амжилтын тухай таниулга, лекц, уншлага, үдэшлэг, кино фестиваль өргөн зохиогдов. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын нээлтэд зориулсан хөдөлмөрчдийн хурал аймгийн төв, сум, багт болж олон мянган хүн оролцов. 10 хоногт тус аймгийн төв, хөдөөд урлагийн байгууллагууд идэвхтэй ажиллав. Цэцэрлэг хотод Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулсан хятадын кино фестиваль болж Б.Н.Х.А.Улсын кино фильмүүд гарлаа. “Буурал охин”, “Улаан туг”, “Цуй Ганд мандав”, “Ган болд шиг цэрэг”, “Өвөрмонголын ард түмний ялалт”, “Америкийг эсэргүүцэж, Солонгост туслая”, “Хятадын охид” гэдэг кинонууд 34 удаа гарсныг 5000 хүн үзлээ. Хөдөлмөрчид, хятадын кинонуудыг үзээд үлэмж баясаж 40 гаруй хүн санал бичих дэвтэрт сэтгэгдлээ бичжээ. Бас нүүдлийн киноныхон тус аймгийн Түвширүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Батцэнгэл сумын 7 газар кино гаргаж 1200 хүнд үзүүлэв. Цэцэрлэг хотод “Б.Н.Х.А.Улс” гэдэг гэрэл зургийн том үзэсгэлэн байгуулагдав. Хятад Ард Улсын үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, урлагийн хөгжилтийг харуулсан гэрэл зургийн ийм үзэсгэлэн Эрдэнэмандал, Их-Тамир, Лүн, Жаргалант, Хашаат зэрэг сумдад байгуулагдав. Эдгээр үзэсгэлэнг үзэгчид манай ах дүүгийн найрамдалт их Хятад ард улсын амжилтад баяр талархлаа дэвшүүлж саналын дэвтэрт 134 хүн баярласан сэтгэгдлээ бичсэн байв. Их-Тамир сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвжав бичихдээ: Бидний найрамдалт Хятад ард улс бол ёстой энх тайвны лут хүчин мөн. Манай ард түмэн ийм хүчирхэг хань нөхөдтэйгөө хамтран ажиллаж дэлхий дахинд ба Алс дорнодын энх тайвныг хамгаалахад улам ч хүчтэй улам ч бат нэгдэлтэй болж байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын өдрүүдэд Цэцэрлэг хот, бусад олон сум багт Б.Н.Х.А.Улсын тухай лекц уншлага өргөн зохиогдлоо. “Хятадын коммунист нам бол хятадын ард түмний ялалт тэмцлийг зохион байгуулагч мөн”, “Хятадын ард түмний их ялалтын 3 жилийн ой”, “Монгол-Хятадын ард түмний их найрамдал”, “Зөвлөлт-Хятадын найрамдал бол энх тайвны хүчирхэг тулгуур мөн”, “Хятадын ард түмэн дэлхий дахины энх тайвны төлөө тууштай тэмцэж байна”, Б.Н.М.А.улс ба Б.Н.Х.А.Улсын хороонд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан тухай гэх зэрэг 10-аад сэдвээр олон газар лекц уншсаныг 22000 хүн сонсжээ. Бас аймгийн төв ба зарим сумдад олон мянган хүн оролцсон өргөн үдэшлэг болсон байна. Аймгийн төвийн радиогаар Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулсан улс төр, соёл-гэгээрэл, уран сайхны нэвтрүүлэг зохиожээ. Аймгийн төв, хөдөөд МонголХятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулсан ханын сонинууд гарч, Архангай аймгийн намын хороо, хөдөлмөрчдийн бага хурлын тэргүүлэгчдийн газрын “Архангай үнэн” сонинд энэ талаар хэдэн арван мэдээ, үгүүлэл нийтлэгдэв. 10 дугаар сарын 10-ны орой Цэцэрлэг хот ба олон сумын төвд Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын төгсгөлд зориулсан хөдөлмөрчдийн өргөн цуглаанууд боллоо. Энэ цуглаануудад Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын дүнгийн


97 тухай илтгэлүүд тавигдлаа. Хөдөлмөрчдийн цуглаан болсон газар бүхэнд ард олон МонголХятадын ард түмний найрамдлын хөгжилтөд баяр талархлаа дэвшүүлж, нөхөр Сталин, Мао Цзе-дун, Цэдэнбал нарын яруу алдрыг ерөөжээ. Н. ИШТАВХАЙ Чойбалсан аймагт ЧОЙБАЛСАН ХОТ, (“Үнэн”сонины сурвалжлагч). Чойбалсан аймагт МонголХятадын найрамдлын арав хоногийг өргөн тэмдэглэв. Монгол-Хятадын найрамдлын ач холбогдол, Хятадын ард түмний шинэ амьдралын байгуулалтад олсон амжилт ололтуудын тухай лекцүүдийг 20 гаруй мянган хүн сонслоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжилтийг хөдөлмөрчдөд танилцуулах дугуйлан аймгийн төв ба гурван суманд байгуулагдаж олон зуун хүн хичээллэв. Аймгийн төвд байгуулагдсан “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг 5000 гаруй хүн сонирхлоо. Чойбалсан хотод хятадын кинофильмийн фестиваль болж, “Хятадын ард түмний ялалт”, “Америкийг эсэргүүцэж, Солонгост туслая”, “Улаан туг Цуй Ганд мандав”, “Ган болд шиг цэрэг”, “Хятадын охид”, “Буурал охин” гэх зэрэг кинофильмийг гаргав. Нүүдлийн киноныхон мөн кинонуудын заримыг сумдад тавьжээ. Эдгээр кинонуудыг 10000 гаруй хүн үзжээ. Чойбалсан хотод хятадын зохиолчдын зохиолоор утга зохиолын өргөн үдэшлэг хоёр удаа явагдлаа. Мөн хотын хөгжимт драматик театр, сумдын зарим клуб, улаан булангийн жүжигчид, сайн дурын уран сайханчид, найрамдлын арав хоногт зориулан МонголХятадын дуу-хөгжим, бүжиг, шүлгээр бүрдсэн концертууд тогложээ. Чойбалсан аймгийн “Дөл” сонинд Монгол-Хятадын найрамдал, хятад ард улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын хөгжилт, хятадын ард түмний амьдрал, соёлын дээшлэлтийн үгүүллүүд нийтлэгдсэн байна. Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлын төгсгөлд зориулан 10 дугаар сарын 10-нд Чойбалсан хотод аймгийн нам, улс, олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн төлөөлөгч олон зуун хүн оролцсон баярын хуралдаан боллоо. Хуралдаан дээр Зөвлөлт улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэгийн Чойбалсан аймаг дах салбарын дарга нөхөр Лодой, Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлыг тус аймагт өргөнөөр тэмдэглэсэний дүнг тодорхойлоод Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн ач холбогдлыг дэлгэрэнгүй ярилцлаа. Хэнтий аймагт Найрамдлын арав хоногийн ажлын өдрүүдэд тус аймгийн хэмжээгээр Б.Н.Х.А.Улсын 3 жилийн доторхи их амжилтын тухай яриа таниулга, утга зохиолын үдэшлэг, кино, концерт, радио нэвтрүүлэг, радио концерт өргөнөөр зохиогджээ. Ухуулагч, лекторууд “Хятадын ард түмний их ялалтын 3 жилийн ой”, “Хятадын коммунист нам бол хятадын ард түмний ялалтыг зохион байгуулагч, зоригжуулагч мөн”,


98 “Хятадын эмэгтэйчүүд өөрийн эх орны цэцэглэлтийн төлөө тэмцэлд” гэх зэрэг 10 зүйлийн лекцийг аймгийн төв, хөдөө сумдын олон мянган хөдөлмөрчинд уншжээ. Кино театрт “Хятадын цирк”, “Залуучууд энх тайвны төлөө” гэх зэрэг кино үзүүлэв. Энэ кинонуудыг тус аймгийн Галшар, Буянт, Идэрмэг, Баян-Овоо, Батширээт, Өмнөдэлгэр сумын хөдөлмөрчдөд сонирхуулсан байна. Монгол-Хятадын найрамдалд зориулан, аймгийн төвд болсон биеийн тамирын тэмцээнд 164 тамирчин оролцлоо. Аймгийн төвийн бүрэн дунд сургууль зэрэг хэд хэдэн газар, хятад хэл бичигт суралцах дугуйлан байгуулагдаад хичээллэж байна. “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн төвийн ба ойр орчмын хөдөлмөрчид маш сонирхон үзцэгээв. Үзэсгэлэн үзэгчдийн санал тэмдэглэх дэвтэрт бичсэн зүйлын дотор Б.Н.Х.А.Улсыг тунхагласанаас хойш 3 жилийн дотор улс төр, эдийн засаг, соёлын талаар олсон гайхамшигт амжилтуудыг энэ үзэсгэлэнгээс үзэв. Энэ нь манай Монголын өмнөд их хөрш Б.Н.Х.А.Улс нь Ази ба дэлхий дахины энх тайвны түшиг тулгуур болсныг үнэхээр харуулж байна. Энэ бол Монголын ард түмний баяр баясгалан юм гэж тэмдэглэжээ. Өндөрхааныхан энэ үзэсгэлэнгээс их Хятадын ард түмэн бол өөрийн алдарт коммунист нам, мэргэн жолоодогч Мао Цзе-дунг бат нягт хүрээлэн эх орондоо социализм байгуулахын төлөө, дэлхий дахины энх тайвны бүрэн ялалтын төлөө асар сайхан ирээдүйдээ итгэл төгс байгааг харж баяр баясгалангаа дэвшүүлж байна. Б.Н.Х.А.Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл урлагийн хөгжлийг харуулсан үзэсгэлэнгээс гадна, аймгийн төвийн албан газрууд түүнчлэн олон суманд Хятад Ард Улсын хөгжлийг үзүүлсэн самбар, булангууд гаргасныг олон мянган хүн танилцжээ. Аймгийн клубийнхэн, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт зориулан концерт тоглосныг хөдөлмөрчид ихэд сонирхон үзжээ. Г. БИДЭРЬЯА Булган аймаг БУЛГАН (“Үнэн”сонины сурвалжлагч). Булган аймгийн хэмжээгээр Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлын нээлт ба төгсгөлд зориулсан хөдөлмөрчдийн хурал, цуглаануудад арван таван мянгаад хүн оролцсон байна. Тэд, Монгол-Хятадын ард түмний найрамдал, шинэ амьдралын байгуулалтад хятадын ард түмний олсон амжилт, Хятадын коммунист нам бол хятадын ард түмний ялалтыг зохион байгуулан, зоригжуулагч мөн гэх зэрэг олон лекц сонсжээ. Аймгийн төв, хөдөөд, найрамдлын арав хоногийн ажлыг тохиолдуулан, Хятад ард улсын хөгжилтийг сурталчлах гэрэл зургийн үзэсгэлэн байгуулагдаж, жүжиг, концертын тоглолт, радио нэвтрүүлэг өргөн зохиогдож, биеийн тамирын тэмцээн, утга зохиолын үдэшлэг хийж Зөвлөлтийн ба хятадын шинэ кино фильмүүдийг олон мянган хүнд сонирхууллаа. Тус аймгийн хөдөлмөрчдийн дотор, Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлын зэрэгцээ Б.Х.К (б) Намын 19 дүгээр их хурал, тус улсын засаг захиргааны орон


99 нутгийн байгууллагуудын сонгуульд зориулсан хөдөлмөрийн ээлжийн ажил амжилттай өрнөв. Үүний үр дүнд тус аймгийн хэмжээгээр 1952 оны цөцгийн тос боловсруулах жилийн төлөвлөгөө хангагдав. Хантай, Тэшиг зэрэг хэд хэдэн сумын ардын аж ахуйтан малын тэжээлийн бордоог олон арван тонноор давуулан бэлтгэв. Чойбалсангийн нэрэмжит улсын аж ахуйнхан, намрын тариа хураалтаа амжилттай дуусгав. Ховд аймагт ЖАРГАЛАНТ, (“Үнэн”сонины сурвалжлагч). Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлын төгсгөлд зориулан, Ховд аймгийн төв Жаргалант хотод аймгийн нам, улс олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн хуралдаан болж түүнд олон зуун хүн оролцжээ. Тэр хуралдаан дээр Зөвлөлт улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэгийн Ховд аймаг дахь салбарын дарга нөхөр Баттулга Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил, Ховд аймгийн хэмжээгээр өргөн дэлгэр болж өнгөрснийг тэмдэглэсэн илтгэл хийв. Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлын өдрүүдэд тус аймгийн төв, хөдөөгийн 13 газар байгуулагдсан “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг нийт 6000 гаруй хүн сонирхон танилцжээ. Түүнчлэн, Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, түүний цаашдийн бэхжилтийн ач холбогдлыг тухай, Б.Н.Х.А.Улсын аж үйлдвэр хөдөө аж ахуй, соёлын хөгжилт, ардын засгийн жилүүдэд хятадын олсон сайн сайхан аж байдлын тухай лекц, яриаг, олон арван мянган хөдөлмөрчин сонсчээ. Бас Монгол-Хятадын дуу хөгжим, бүжиг, шүлгээр бүрдсэн концерт тоглож, хятадын зохиолчдын зохиолын үдэшлэг хийсэн байна. Жаргалант хотод болсон хятадын кино зургийн фестивальд “Хятадын ард түмний ялалт”, “Буурал охин” гэх зэрэг олон кинофильм тавигдаж, тэдгээр кинофильмийг 8000 шахам хүн сонирхон үзжээ. Аймгийн хөгжимт драматик театрын урлагийн бригадынхан, найрамдлын 10 хоногийн өдрүүдэд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад сумдаар явж тоглов. Аймгийн нүүдлийн киноныхон 6 суманд очиж олон зуун хөдөлмөрчинд сайхан кинонууд сонирхуулав. Аймгийн төв, хөдөөд зохиогдсон онолын бага хурал үдэшлэгүүдэд 7000 гаруй хүн оролцлоо. Сүхбаатар аймагт БАРУУН-УРТ, (“Үнэн”сонины сурвалжлагч). Сүхбаатар аймгийн төвд найрамдлын 10 хоногий өдрүүдэд ухуулгын 3 байр ажиллаж, 76 удаа лекц яриа хийж олон хүнд сонсгожээ. Аймгийн сонин ба ханын сонинуудад Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт зориулсан олон мэдээ, үгүүлэл нийтлэгдлээ. “Б.Н.Х.А.У” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг 3000 гаруй хүн сонирхож, хэдэн зуун хүн саналын дэвтэрт талархлаа бичжээ. Радио нэвтрүүлэг, үдэшлэг, концерт, хурал цуглаан олон газар болж олон мянган хүнийг хамран зохиогдсоноос гадна жүжиг, концерт, киногоор аймгийн төв, хөдөөгийн хөдөлмөрчдийг үйлчиллээ.


Click to View FlipBook Version