The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

400 СССР, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг хүндлэн дайлав БЭЭЖИН, 1 дүгээр сарын 6 (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч ). Өчигдөр Чжоу Эньлай, СССР, БНМАУ, БНХАУ-ын төмөр замын шууд харилцаа нээснийг тохиолдуулж, Хятадын засгийн газрын урилгаар Бээжинд ирсэн СССР, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдөд зориулан дайллага хийв. Дайллага дээр СССР-ийн зам харилцааны яамны сайд Б.П.Бещев тэргүүтэй СССР-ийн Засгийн газрын төлөөлөгчдийн гишүүд, БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй БНМАУ-ын Гадаад Явдлын Яам болоод Төмөр замын яамны удирдах ажилтан нарын зэрэг албаны хүмүүс байв. Дайллага маш дотно, элэгсэг байдалд болж өнгөрөв. Дараа нь том концерт тоглов. Үнэн сонин. 1956.01.07. Бямба. №7 (6222) 1-р нүүрт. СССР, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээх ёслол Бээжинд болсон нь БЭЭЖИН, 1 дүгээр сарын 5 (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч ). 1 дүгээр сарын 5-ний өдөр Бээжин хотын өмнөх их хаалга-Чен Ми-ний орчим дахь Бээжингийн галт тэрэгний буудлыг баяр ёслолын байдлаар чимсэн байв. Баяр ёслолын цуглаанд оролцохоор тэнд үй олон хөдөлмөрчин цуглажээ. Тэнд хятадын төмөр замын ажилтан ажилчид олон өнгийн туг далбаа лозун барьж жагсаж байлаа. Улаанбаатараас ирэх галт тэрэгний зогсох замын хажуу талыг СССР, БНМАУ, БНХАУ-ын төрийн далбаа болон СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дарга Н.А.Булганин, БНХАУ-ын дарга Мао Цзе-дун, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нарын хөргөөр чимжээ. БНХАУ, БНМАУ, СССР-ийн хооронд төмөр замын шууд харилцаа нээх явдалтай холбогдуулан баяр хүргэсэн уриа, лозунг хятад, орос, монгол хэл дээр бичсэн нь тодхон харагдаж байв. Улаанбаатараас анх удаа Бээжинд ирэхээр гарсан суудлын галт тэрэгний цуваа оройн 21цаг 30 минутанд Бээжингийн галт тэрэгний буудал дээр хүрч ирлээ. Тэр галт тэрэгний цуваанаас СССР-ийн Зам харилцааны яамны сайд Б.П.Бещев тэргүүтэй Зөвлөлт засгийн газрын төлөөлөгчид, БНХАУ-ын Төмөр замын яамны сайд Тэн Дай-юань тэргүүтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид, БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид гарч ирэхэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Сень-нянь, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн нэгдүгээр канцелярийн эрхлэгч Ван Шу-да, БНХАУ-ын Гадаад Явдлын яамны сайд Чжан Хань-фу, Төмөр замын яамны орлогч сайд Люй Чжэн-цао, Лю Цзянь-чжан, Гадаад Худалдааны Яамны орлогч сайд А.Нан-мин, Бээжин хотын захиргааны орлогч дарга Фун Ай-фин, БНХАУ-ын төмөр замын яамны хариуцлагатай ажилтан нар болон СССР-ээс БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд нөхөр Юдин, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд нөхөр Очирбат нар угтлаа.


401 Улаанбаатараас гарсан галт тэрэгний цуваа Бээжингийн галт тэрэгний буудал дээр ирэхийн хамт БНХАУ, БНМАУ, СССР-ийн хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн явдалтай холбогдуулан олон мянган хүний цуглаан боллоо. БНХАУ-ын төмөр замын Яамны орлогч сайд Люй Чжэн-цао цуглаан нээж, хятад, монгол, зөвлөлтийн ард түмний мөнхийн эвдрэшгүй найрамдлыг ерөөхөд хөгжимд СССР, БНМАУ, БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Цуглаан дээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Сень-нянь үг хэлэхдээ, БНХАУ-ын Засгийн газрын урилгаар тус улсад хүрэлцэн ирсэн Зөвлөлт Холбоот Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар, ард түмний өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэв. Нөхөр Ли Сень-нянь хэлэхдээ, энэ төмөр замын шууд харилцаа нээгдсэн нь манай улс ба Зөвлөлт Холбоот Улс хийгээд ардын ардчилсан улсуудын хооронд эдийн засаг ялангуяа худалдааны харилцааг улам улам хөгжүүлэхэд их дөхөм болно. Түүнчлэн Зөвлөлт Холбоот Улс ба ах дүү ардын ардчилсан орнуудаас манай улсад хүчтэй тусламж үзүүлэхэд улам сайн нөхцөл бий болгож байгаа энэ явдал, манай оронд социализм байгуулахад маш их тус болох нь эргэлзээгүй юм. Хятад, Монгол, Зөвлөлт гурван улсын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн нь манай гурван улсын эдийн засаг, соёлын харилцааг улам хөгжүүлж, манай орнуудын нөхөрсөг харилцааг улам бэхжүүлэх болно. Энэ төмөр замын харилцаа, Европ, Азийн ах дүү олон улсын өргөн их харилцаанд бас нэг шинэ зам нээж өглөө. Мөн энэ явдал дэлхийн ардчилсан зах зээлийн худалдааг өргөтгөхийн хамт Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерийн нэгдсэн хүчийг улам хүчтэй болгож, дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах нь зайлшгүй гэв. Нөхөр Ли Сень-няний үг хэлэхэд цугласан олон мянган хүн байн байн алга ташиж байв. Дараа нь БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч нөхөр С.Лувсан үг хэлэхдээ, манай ах дүү гурван улсын хооронд төмөр замын шууд харилцаа нээгдэж байгаа нь СССР, БНХАУ, БНМАУ-ын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрамдлын шинэ тод илрэл мөн. Улаанбаатар-Замын үүдийн төмөр замыг тавихад ах дүүгийн сэтгэл харамгүй тусламж үзүүлсэн явдалд манай ард түмэн, зөвлөлтийн их ард түмэнд чин зүрхний баяр талархал илэрхийлж байна. Цзининээс БНХАУ-ын хил хүртэл төмөр зам тавьсан хятадын эрэлхэг барилгачдын хөдөлмөрийн гайхмашигт амжилтыг монголын ард түмэн баяр бахдалтай ширтэн талархаж байна. Өөрийн аугаа их, эх орондоо социализм байгуулах үйлсэд цаашид шинэ шинэ амжилт гаргахыг БНХАУ-ын төмөр замын барилгачид, төмөр замын ажилчид болон хятадын бүх ард түмэнд чин сэтгэлээсээ ерөөе гэхэд цуглааныхан алга нижигнүүлэн ташив. Дараа нь СССР-ийн Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн СССР-ийн зам харилцааны яамны сайд Б.П.Бещев үг хэлэхдээ, энэ шинэ төмөр зам байгуулсан явдал СССР, БНМАУ, БНХАУ-ын ард түмний бүтээн байгуулах хөдөлмөрт олсон лут их амжилт юм гэв. Тэгээд нөхөр Б.П. Бещев цааш нь хэлэхдээ, Зөвлөлт Хятадын төмөр замын барилгачид байгалийн ширүүн нөхцөл байдалд бэрхшээлийг нэр төртэй даваж шинэ төмөр замыг богино


402 хугацаанд амжилттай байгуулсныг тэмдэглээд энэ замыг найрамдлын зам гэж нэрлэсэн нь үнэхээр зөв бөгөөд их учир утгатай юм гэв. Төмөр замын энэ шууд харилцаа нээсэн нь тус найрамдалт орнуудын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш их ач холбогдолтойг нөхөр Б.П. Бещев ярив. СССР-ийн төлөөлөгчдийн тэргүүнийг үг хэлж байхад үй олон хүн алга нижигнүүлэн ташиж байн байн ура цуурайтуулж байлаа. Энэ цуглаан дээр БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч С.Лувсан, БНМАУ-ын засгийн газраас хятадын төмөр замынханд илгээсэн “БНМАУ-ын Засгийн газраас хятадын төмөр замын барилгачидад монгол, хятадын ард түмний эвдэршгүй найрамдал мандугай!” гэсэн үгтэй улаан тугийг Хятадын төмөр замын ажилчны төлөөлөгчдөд гардуулан өгөв. Бээжингээс анх удаа Улаанбаатар орох суудлын галт тэрэгний цуваа цуглаан болох үед буудал дээр ирээд байлаа. Анх удаа Улаанбаатар орох галт тэрэгний цувааг ёслолд үдэж гаргахаар үй олон хүн түүний дэргэд очлоо. Тэр галт тэргийг Н.А Булганин, Мао Цзэ-дун, Ю.Цэдэнбал нарын хөргөөр чимсэн байлаа. Тэр галт тэрэгний өмнө СССР, БНХАУ, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн нар хүрэлцэн иржээ. Бээжингээс, Улаанбаатар орох төмөр замын шууд харилцааг нээх ёслол боллоо. БНХАУ-ын Төмөр замын яамны сайд Тэн Дай-юань төмөр зам хөндлөн татсан өргөн улаан туузыг хайчлахад, Бээжингээс Улаанбаатар орох анхны суудлын галт тэрэг алгуурхан хөдөлж, умар зүг барин алсын замдаа орлоо. Үнэн сонин. 1956.01.07. Бямба. №7 (6222) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мал аж ахуйн хөгжилт Билчээр усаар баялаг, зөөлөн цаг ууртай манай оронд мал аж ахуйг хөгжүүлэх сайхан бололцоо байгаа юм. Хятадын мал аж ахуйн район нь 4 сая хавтгай дөрвөлжин километр бөгөөд бүх нутгийн 40 орчим хувийг эзлэж байна. Энэхүү тэгш тал газрын 90 хувьд нь монгол, төвд, хасаг, хиргис, тажиг, солоон зэрэг 10 гаруй ах дүү үндэстэн оршин суудаг юм. Мал аж ахуйн баялаг туршлагатай, хөдөлмөрт онц дуртай энэ үндэстний цөөнхүүд нь, мал аж ахуйн районы үндэстний цөөнхийн амьдран хөгжихийн эдийн засгийн үндэс болсон үхэр, адуу мэт бусад төрлийн мал сүргийг өсгөж үржүүлдэг юм. Хятадын 6 сая орчим хавтгай дөрвөлжин километр газрыг эзэлсэн хөдөө аж ахуйн районы тариачид, газар сайгүй үхэр, адуу, илжиг, луус мэтийн ажлын мал үржүүлж, газар тариалангийн зүтгэх хүч болгон хэрэглэдэг бөгөөд, тэр малын ялгадсыг бордоо болгон хэрэглэдэг байна. Бас маш олон гахай, хонь, тахиа, нугас үржүүлдэг юм. Чөлөөлөгдөхөөс өмнө, империалист, феодалын дэглэмийн үед Хятадын малчид маш ядуу зүдүү байсан бөгөөд малаа дөнгөж л малладаг байсан юм. Мал аж ахуйгаас гарсан бүтээгдэхүүн үлэмж удаан хугацаанд уналтын байдалд орсон бөгөөд, ялангуяа японыг эсэргүүцсэн дайн болон 10 гаруй жил үргэлжилсэн Хятадын ард түмний үндсэний эрх чөлөөний дайны үед бүр их доройтсон юм.


403 Японы империалистууд болон гоминданы зандалчдын түрэмгийллийн улмаас үлэмжхэн сүйр, америкийн империалистуудад дээрэмдүүлсэн хятадын мал аж ахуй уналтанд оржээ. Жишээлбэл, чөлөөлөгдөхөөс өмнөх 9 жилийн дотор өвөр, монголын автономит районы Хөлөнбуйрын мал 1500000 гаруй байснаа 500000 болж, даруй гуравны хоёр нь хорогджээ. Түрэмгийлэл, дээрэмдлэгт онц хүчтэй автагдсан Шаньси мэт районд зүтгэх хүчний малын 50 орчим хувь нь бөгөөд, урьд байсан гахай, хонины 20 орчим хувь нь үлдсэн явдал тэр районы тариачид малчдад сүрхий хохирол болжээ. Хятадын ард түмэн коммунист намынхаа жолоодлогын дор японы империалистуудыг бут цохиж, гоминданы ёс дэглэмийг түлхэн унагаж, империалистуудыг хятадаас хөөсөн юм. 1949 онд Бүгд Найрамдах Ард Улсыг байгуулсаны дараа манай ард түмэн, ажилчин анги болон өргөн олон тариачин, малчны хүчинд тулгуурлан, харгис ёс дэглэмээс хойш үлдсэн балмад бүлгүүдийг устгаж, энх тайван хөдөлмөрийн нөхцлийг бий болгосон юм. Мал аж ахуйг хөгжүүлэх хийгээд хамгаалахад чиглэсэн арга хэмжээг Хятадын Коммунист Нам, Ардын Засгийн газар маш нарийн тодорхой төлөвлөсөн бөгөөд, мал аж ахуйг хөгжүүлэх болон түүнийг социалист ёсоор өөрчлөх талаар Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, болон бусад ах дүү улсын тэргүүний туршлагыг хэрэглэн хятадын мал аж ахуйг хөгжүүлэх талаар үлэмж ажил хийсэн юм. Хятадын үндэстний цөөнхийг эрх тэгш байлгах, үндэстний автономит районыг аажим байгуулах, үндсэний нэгдмэл фронтыг өргөтгөх, зарим үндэстний цөөнхийн эгнээг нягтруулах, хятадын үндэстний цөөнхийг эв нэгдэлтэй болгох зарчмыг амьдралд зөв нэвтрүүлсэний үр дүнд, бас эдийн засгийн янз бүрийн районы онцлог байдалд тохируулан малын эзэн тэдэнд ажилладаг хүмүүсийн эрх ашгийг хатуу зохицуулах бодлого явуулсны үрээр тус орны мал аж ахуйн районд мал аж ахуйн шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тариачин малчдын хөдөлмөрийн идэвх үзэгдээгүй их өрнөжээ. Дайны үеийн эвдрэл сүйдэл хурдан устсаны үрээр мал аж ахуйг түргэн сэргээн хөгжүүлэх бололцоотой болов. Чөлөөлөгдсөнөөс хойш 3 жил өнгөрсөний дараа, 1952 онд адуу, луус, хонь, дайны өмнөх тоондоо бараг хүрсэн бөгөөд бусад малын тоо дайны өмнөхөд хүрч, зарим нь давсан байв. Жишээлбэл, 1947 онд Өвөр монголын мал аж ахуйн районы тоо нийтдээ 3 сая хагасаас илүү байжээ. Энэ районы мал 1952 онд 7 сая гаруй болсон нь, 5 жилийн дотор 2 дахин өссөн хэрэг юм. Синьцзян мужийн Ташкурган гэдэг тажикийн автономит районд чөлөөлөгдөхөөс өмнө дөнгөж 33 мянган мал байсан бол, 1954 онд 70 гаруй мянга болж 100 гаруй хувиар өсчээ. 1952 онд хятадад бүгд 6 сая гаруй адуу, 50 сая гаруй үхэр, 12 сая орчим илжиг, 36 сая гаруй хонь, 25 сая шахам ямаа, 89 сая гаруй гахай байсан юм. Мал аж ахуйг сэргээн хөгжүүлэх зорилгоор Хятадын Коммунист Нам, Ардын Засаг малчдад санхүүгийн янз бүрийн тусламж үзүүлжээ. Жишээлбэл, мал малладаг айл өрхийн аж байдлыг сэргээх зорилгоор малчдыг элдэв татвараас чөлөөлөх бодлогыг нэг үе явуулсан байна. Малгүй аж ахуйтанд тэжээл, үйлдвэрийн зэвсэг худалдаж авах бололцоо болгох, улмаар аж ахуйгий нь хөгжүүлэх зорилгоор ядуучуудад зээл олгох, ажлыг өргөн зохиожээ. Төвөөс алс хол бөгөөд зам харилцаа муутай газар байгаа мал аж ахуйн районуудад ханган


404 борлуулах хоршоо, худалдан авах газар, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах фабрик зэрэг улсын худалдааны компани байгуулсаны гадна, нүүдлийн худалдааны бригадын ажлыг сайжруулж, мал аж ахуй болон бусад орон нутгийн чанартай бүтээгдэхүүнийг борлуулах бололцоог үндэстний цөөнхөд олгожээ. Бас тэднийг үйлдвэрийн болон аж ахуйн хэрэгцээт бараагаар хангах бололцоо олгов. Үүний зэрэгцээгээр мал аж ахуйн районд нилээд удаан хугацаанд мал аж ахуйн үйлдэхүүн бусад үйлдэхүүнээс хямд байсан тэнцүүргүй явдлыг устгажээ. Мал аж ахуйг хөгжүүлэх, хот, хөдөөд хоршооллох явдлыг хүчтэй болгох, манай орны ажилчин, тариачны холбоог бэхжүүлэхэд энэ бүх арга хэмжээг их роль гүйцэтгэсэн юм. Хятадын Ардын Засаг “Мал аж ахуйг хөгжүүлэх хийгээ малчдын амьдралыг сайжруулах” бодлого явуулахдаа, тус орны мал аж ахуйн районуудад хүн эмнэлэг, мал эмнэлэг болон ариун цэврийн үйлчилгээг сайжруулах талаар их ажил зохиосон юм. Хүн эмнэлэгийн ариун цэврийн нүүдлийн бригад байгуулахын хамт, малчдад үнэ төлбөргүй тусламж үзүүлэх зорилгоор хүн эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх зорилгоор хүн эмнэлгийн ажилтан нарыг тус орны хөдөө тийш явуулсан байна. Янз бүрээр өвдөж, шаналж байсан малчид өвчин эмгэгээс салж ажил хийдэг боллоо. Хүүхэд гаргахгүй удсан эхчүүд одоо үр хүүхэдтэй болоод түүнийгээ энхрийлэн өсгөж байна. Мал аж ахуйн районы хүн ам зуурдаар хорогдохоо больжээ. Хүн амын тоо өссөөр ирэв. Мал аж ахуйн районы тодорхой нөхцөлд байдлыг Хятадын Коммунист Нам, Ардын Засгийн газар анхаарч үзээд, малаа өсгөх, мал аж ахуйгаа хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг малчдад уриалсан бөгөөд тэжээл бэлтгэх, малын хашаа засах, цасан шуургатай тэмцэх явдалд нь тусламж үзүүлсэн юм. Өвөр монгол, баруун хойт хятад зэрэг мал аж ахуйн районд радио хүлээж авах ба дамжуулан нэвтрүүлэх олон газар байгуулж, цасан шуурганы тухай урьдчилан хамгаалах арга хэмжээ авчээ. Байгалийн элдэв бэрхшээлд автагдсан мал аж ахуйн районы ард түмэнд Ардын Засгийн газраас идэшний тариа будаа, малын тэжээл өгч өргөн туслалцаа үзүүлдэг юм. 1954-1955 онд Өвөр монгол, Синьцзян болон бусад районы малчид ойрын 10 гаруй жилд үзэгдээгүй цасан шуургатай амжилттай тэмцсэн юм. Энэ тэмцлээр байгалийн бэрхшээлээс ангижирч болно гэдгийг малчид бат итгэсэн бөгөөд, энэ нь малаа гарзгүй онд оруулж болохын бодит баталгаа боллоо. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хийгээд түүнтэй тэмцэх тухайд гэвэл, “эмчлэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх нь чухал” гэдэг зарчмыг Ардын Засгийн газар баримталж, малын тэжээл, ариун цэвэрт онц анхаарал тавьж малчдын дунд тайлбарлан таниулах ажил өргөн зохиосон байна. Үүний хамт мал эмнэлэгийн боловсон хүчнийг өргөн бэлтгэж, халварт өвчнийг эсэргүүцэх газар байгуулж хятадын ардын мал эмнэлгийн ажилтан нарыг хамтын удирдлагад нягтруулах ба давтан сургах ажил зохиожээ. 1950-1954 онд 100 сая гаруй бог, бод малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ хугацаанд мал аж ахуйд сүрхий хохирол учруулж байсан үхрийн мялзанг үндсэнд нь устгаж, гахайн гэдэсний дүүрэлт ба элэгний өвчнийг эмчилж чадах болжээ. Мал аж ахуйн районы онцлог байдлыг харгалзан Хятадын Коммунист Нам, Ардын Засгийн газар нь мал аж ахуйг харилцан туслалцах, хоршооллох замд оруулах ажлыг хүчтэй


405 удирдаж байна. Харилцан туслалцах талаар малчдын олсон дадлага туршлагын үндэс дээр байгалийн бэрхшээлтэй тэмцэх ажилд харилцан туслалцах ёс болон хоршооллыг хөгжүүлсэн юм. Одоо Өвөр Монголд түр зуурын буюу жилийн хугацаатай хөдөлмөрийн харилцан туслалцах бригад 5 мянга орчим байгаа бөгөөд, тэдгээрт нийт малчдын 35 хувь нь оролцож байна. Түүнээс гадна мал аж ахуйн туршлагын хэд хэдэн хоршоо байгуулжээ. Малчдыг ийнхүү зохион байгуулсан явдал нь мал аж ахуйд үзэгдэхүйц ашиг тустай болсон бөгөөд малыг байгалын бэрхшээлээс хамгаалахад их роль гүйцэтгэв. Жишээлбэл, өвөр монголын Хөлөнбуйрт байгаа шинэ Барга аймагт бүх малчдын 96 хувь нь байгалийн бэрхшээлтэй тэмцэх харилцан туслалцах бригадад орсон байна. 1949 онд тэндхийн малчид тийм зохион байгуулалттай болоогүй байх үед, зөвхөн ганц удаагийн цасан шуургаар 12 мянган мал үхсэн байна. Харилцан туслалцах бригад байгуулсанаас хойш 1951 оны өвөл, 1952 оны хавар болсон 10 шахам удаагийн цасан шуургаар хорогдсон малын тоо дөнгөж 700 болжээ. Хургатай хонь малладаг харилцан туслалцах хөдөлмөрийн бригад байгуулсанаас хойш Хөлөнбуйрт жилээс жилд малын төл бойжуулах ажил сайжирч байна. 1950 онд төл бойжилт 92.2 хувьтай байсан бол 1951 онд 96.4, 1952 онд 97 хувь болж нэмэгджээ. Харилцан туслалцах бригадын ашиг тусыг өргөн олон малчид үзэж мэдэв. Харилцан туслалцах хөдөлмөрийн шилдэг бригадад хамтран ажиллах дадлага туршлага бий болж, гишүүдийн улс төрийн ухамсар дээшлэн, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр боловсруулан гаргах олон түмний хөдөлгөөнийг хөгжүүлэхэд тус дөхөм болж байна. Мал аж ахуй хөгжсөн явдал, зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хот хөдөөг махны зүйлээр хангахад тус дөхөм болоод зогссонгүй бас аж үйлдвэрийн түүхий эд болон гадагш гаргах таваарын хэмжээг нэмэгдүүлж, тус орныг социалист ёсоор хүнд үйлдвэржүүлэхэд их түлхэц болж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ ихсэж ирсний үрээр мал аж ахуйн районы хүн амын амьдралын байдал үлэмжхэн сайжирчээ. Малчдын худалдан авах чадал газар сайгүй дээшилж, тэдний амьдрал жилээс жилд сайжирч байна. Жишээлбэл, Өвөр монголын автономит районы Шилийн голын чуулганд 1954 онд хөвөн цаасан бараа худалдан авах чадал 1949 оныхыг бодвол 15 дахин нэмэгдсэн байна. Малын тэжээл болон идэш уушны үр тариаг худалдаж авах явдал 18 дахин ихэсчээ. Жилийн дөрвөн улиралд хуучирсан нэхий өмсөж байсан малчид одоо хөвөн, цаасан бараагаар хийсэн шинэ хувцастай боллоо. Малчид өөрсдийнхөө дур хүслийн дагуу улаан, ногоон торгон дээл өмсдөг боллоо. Үүний өмнө малчид хоолондоо гурил хэрэглэж чадахгүй байсан бол, одоо тээрэмдэж боловсруулсан улаан буудайн цагаан гурил хэрэглэж байна. Тус орны өргөн уудам тал нутагт олон шинэ гэр майхан бий боллоо. Жаргал цэнгэлтэй чинээлэг боловсон амьдрах болсны үр дүнд малчид эх орныхоо сайн сайхны төлөө зориг бадрангуй тэмцдэг болжээ. Мал аж ахуйн Социалист хэлбэрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор улсаас янз бүрийн үүлдрийн мал үржүүлдэг, олон шинэ аж ахуйг байгуулж, хуучин аж ахуйнуудыг өөрчлөн байгуулсан юм. Нилээд хэдэн том аж ахуй тариагаа техникээр хурааж авдаг болсны үрээр өөртөө хэрэглэх идэш уушны үр тариа, малын тэжээлийг дотооддоо


406 боловсруулдаг болов. Ийм аж ахуйн бүтээмж нь хувийн фермийнхийг бодвол хэзээ ч давуу байдаг юм. Түүнээс гадна эдгээр аж ахуй нь малчдыг суурьшлын байдалд оруулах талаар зохих үлгэр жишээ болж байгаа юм. Улсын аж ахуйнууд үржлийн сайн малын үүлдэр бий болгосон бөгөөд түүгээрээ хувийн мал аж ахуйтны малын үүлдрийг сайжруулж байна. Орон нутгийн ашиг шимээр бага малтай нийлүүлэх зорилгоор нутгийн шилдэг хээлтүүлэгчийг сонгон авах ажилд олон малчныг татан оруулжээ. Түүний зэрэгцээгээр нутгийн малын үүлдрийг төлөвлөөгөөтэй сайжруулах улсын салбар 700 гаруйг байгуулж, нутгийн малыг шилдэг сайн хээлтүүлэгчийн үрээр хээлтүүлж байна. Энэ салбарын олонх нь малаа зохиомол аргаар хээлтүүлдэг юм. Үүлдэр угсаа нь сайжирсан ашиг шим ихтэй малыг малчин олон сайшааж байгаа бөгөөд, энэ бол малын үүлдэр угсааг сайжруулах ажлын эхний үндэс суурь боллоо. Өнгөрсөн хэдэн жилийн дотор хятадын мал аж ахуй хүчтэй хөгжсөн боловч, түүний үйлдвэрлэлийн хэмжээ дорой хэвээр байгаа юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн түргэн өсч байгаа хэрэгцээ, ард олны өдрөөс өдөрт дээшилж байгаа амьдралын шаардлагыг мал аж ахуй зохих ёсоор хангаж чадахгүй байна. Ийм учраас мал аж ахуйг цаашид хөгжүүлэх явдал чухал байна. Манай орны улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд, мал аж ахуйн өсөлт 1957 онд 1952 оныхоос үлэмж нэмэгдүүлэхээр заасан юм. Үүнд, адуу 36, үхэр 30, илжиг 18, луус 21, хонь 86, ямаа 78, гахайг 54 хувиар тус тус өсгөх гэж заасан юм. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тул харилцан туслалцах хөдөлмөрийн бригад, хоршоолол байгуулах ажилд мал аж ахуйн районы ард иргэдийг өргөн оролцуулж, төрөл бүрийн мал үржүүлж тэдгээрийн үүлдэр угсааг сайжруулан мал аж ахуйн үйлдэхүүний гаргалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Энэ дайчин зорилтын үүднээс тал нутгийг шинжлэн судлах, ашиглах ажлыг өргөн зохиож, тэжээл бэлтгэх ажлыг өргөтгөн мал үржүүлэх ажлын хяналтыг хүчтэй болгож, бас халдварт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг өрнүүлэх хэрэгтэй юм. Социалист байгууллын ажилд манай орны ард түмэн асар их өрнөлттэй оролцож байгаа юм. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн түргэн хөгжлийг даган хөгжиж байгаа манай мал аж ахуй шинэ том амжилт олох нь дамжиггүй. БНХАУлсын хөдөө аж ахуйн яамны дэргэдэх мал эмнэлэг, аж ахуйг удирдах ерөнхий газрын орлогч дарга Хань И-цзюнь (“Үнэн” сонины захиалгаар бичжээ) Үнэн сонин. 1956.01.07. Бямба. №7 (6222) 2, 3-р нүүрт. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Н.А.БУЛГАНИНД Цзинин-Улаанбаатарын төмөр замыг тавьж дуусаад БНХАУ, БНМАУ, СССР-ийн хооронд төмөр замын харилцаа нээж байгаа явдлыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар болоод ард түмний өмнөөс Танд, мөн Танаар уламжлан Зөвлөлт


407 засгийн газар, Зөвлөлтийн ард түмэнд халуун баяр хүргэхийн хамт энэ зам тавихад чин үнэнч тусламж үзүүлсэн явдалд Зөвлөлт Холбоот Улсын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. СССР, БНМАУ, БНХАУ-ыг холбож байгаа энэ замыг тавьж дуусаад, манай гурван улсын хооронд төмөр замыг шууд харилцаатай болж байгаа явдал бол манай гурван улсын эдийн засаг, соёлын харилцааг улам нэмэгдүүлж, манай орны хилийн районыг улс төр, эдийн засаг, соёлын талаар хөгжүүлэхэд ихээхэн тус дөхөм болох нь эргэлзээгүй юм. Энэ учраас тус зам, социализмыг байгуулж байгаа хятадын ард түмэнд онц чухал ач холбогдолтой юм. Энх сайхан цэцэглэн хөгжигч коммунист нийгэмлэгийн байгуулалтад улам их амжилт олохыг аугаа их зөвлөлтийн ард түмэнд ерөөе. СССР, БНМАУ, БНХАУ-ын ард түмний ах дүүгийн мөнх найрамдал, хамтын ажиллагаа мандтугай! Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин. 1955 оны 12 дугаар сарын 31 Үнэн сонин. 1956.01.10. Мягмар. №8 (6223) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Цзинин-Улаанбаатарын төмөр замыг тавьж дуусаад, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын хооронд төмөр замын шууд харилцаа нээж байгаа явдлыг тохиолдуулан халуун баяр хүргэсэн явдалд нөхөр Ерөнхий сайд Танд чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлье. Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр замын харилцаа нээж байгаа явдал бол СССР, БНХАУ, БНМАУ-ын хооронд эдийн засаг, соёлын харилцааг улам өргөтгөн бэхжүүлэх болоод энэ зам тавьсан районыг хөгжүүлэхэд тус дөхөм болно. Энэ зам тавих ажилд хөдөлмөрийн баатар зүтгэл гаргасан хятадын ажилчин, инженер, техникч нарт чин сэтгэлийн баяр уламжлахыг хүсье. Ах дүүгийн найрамдалт хятадын ард түмнийг социализмын байгуулалтад улам их амжилт олохыг ерөөе. БНХАУ, СССР, БНМАУ-ын ард түмний мөнх найрамдал, ах дүүгийн хамтын ажиллагаа бэхжин хөгжитүгэй! СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дарга Н. БУЛГАНИН Москва, Кремль, 1956 оны 1 дүгээр сарын 5 Үнэн сонин. 1956.01.10. Мягмар. №8 (6223) 1-р нүүрт. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт ирэв


408 Б.Н.М.А.У-ын Ерөнхий сайдын орлогч сайд С.Лувсан тэргүүтэй Б.Н.М.А.У-ын засгийн газрын төлөөлөгчид СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн баяр ёслолд оролцоод, энэ 1 дүгээр сарын 12-т Бээжингээс Улаанбаатарт ирэв. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр төлөөлөгчдийг ирэхэд нь Б.Н.М.А.У-ын худалдааны яамны сайд П.Баатар, Улсын Банкны ерөнхий хорооны дарга Балжид, Улаанбаатарын төмөр замын газрын даргын орлогч А.Цогтсайхан, Б.Н.М.А.У-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Н.Ядамжав, яамдын орлогч сайд Батаа, Бямбаа, Гадаад Явддын Яамны Европын хэлтсийн эрхлэгч Ж. Банзар, Гадаад Явдлын Яамны протоколийн хэлтсийн эрхлэгч И. Лувсанчүлтэм нар угтав. Мөн төлөөлөгчдийг Улаанбаатар-Замын үүдийн төмөр замын газрын дарга Л.Г.Шавров, Улаанбаатарын төмөр замын газрын дарга Н.Г.Черкашин, нарын зэрэг албаны хүмүүс угтав. Төлөөлөгчдийг угтахад, Б.Н.Х.А.У-аас Б.Н.М.А.У-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ-Ин, СССР, Б.Н.Х.А.У, Б.Н.А.С.А.У-ын элчин сайдын яамдын гишүүд байв. Үнэн сонин. 1956.01.13. Баасан. №11 (6226) 1-р нүүрт. Өвөр монголын жүжигчид Бээжинд концерт тоглож байна Хятад Ард Улсад үндэстэн бүрийн соёлыг бадруулах, үндсэний хэлбэртэй, социалист агуулгатай урлагийг хөгжүүлэхэд их анхаарал тавьж зүйл бүрээр дэмжиж байна. Саяхан өвөр монголын дуу-бүжгийн ансамблийнхан ардынхаа урлагийн эрхэм зүйлсийг үзүүлэх гэж их улсынхаа нийслэлд иржээ. Өвөр монголын жүжигчид үүнээс урьд ч бас ирж тоглож байжээ. Бээжингийн Тянь чао театрт өвөр монголын жүжигчдийн концерт үзлээ. Концерт нь сонирхолтой бүжиг, дуу, хөгжмөөс бүрджээ. Бээжин нийслэлийн үзэгчид концертыг ихэд сонирхон, жүжигчдийн авьяас чадварыг үнэлж, зарим зүйлий нь дахин үзэхийг хүсч байв. Өвөр монголын ансамблийн тоглосон, уран жигд хөдөлгөөнтэй олон бүжгийг үзэгчид үлэмж таашааж байв. Ялангуяа Гау Тайн найруулсан саальчны бүжиг, Буянбат, У Юн, Гантөмөр, нарын найруулсан буриадын хуримын бүжиг, уран бөгөөд утга төгөлдөр сайхан болов. Түүнчлэн Чжа Цзуо-гуаны зохиож, Минтайн найруулсан ордос бүжиг, Буянбатын найруулсан өвөр монголын эртний (багт) бүжиг. Ганжууржавын найруулсан савхт бүжиг, Чжа Цзуо-гуаны найруулсан “Хаку-май” гэдэг дагуур бүжиг, улаан дурдамт бүжиг ч аятайхан юм. Ансамблийн жүжигчид БНМА Улсын хөгжимт драмын театрын уран бүтээлмалчны бүжиг, бас Украйн үндэсний бүжгийг бүжиглэн үзүүлж байна. Эдгээр бүжгийн хөгжмийг Минтай чадамгай найруулжээ. Эмэгтэй дуучид “төрхөмдөө очих замдаа”, “Дуй хуа”, “Ахыгаа хүргэж байна”, “Хайртай үнээ”, “Ноос хяргах”, гэх дуунуудыг сайхан дуулав. “Төрхөмдөө очих замдаа” гэдэг дуу нь ард иргэн эрх чөлөөгүй байсан урьдын хуучин цагт айлын бэр болсон бүсгүйчүүд, төрхмөө эргэж очих туйлын бэрх байсан. Ганц одоо үед өөрийн төрсөн гэр орноо эргэж очихоор тэргэнд суугаад баяртай явж байна гэсэн утгатай юм.


409 “Миний хурдан морь”, “Сайхан цэцгийг хэнд зүүх вэ?” гэх зэрэг дууг эрэгтэй дуучид аятайхан дууллаа. “Миний хурдан морь” гэдэг дуу, чөлөөлөх дайны үед сайн нөхөр болж, ямагт хамт явсан хөлөг морийг магтжээ. Гялалзсан авьяастай яруу сайхан хоолойтой өвөр монголын солист дуучдын дуулахыг сонслоо. Дуучин Дэлгэрмааг дуулах бүрд нь үзэгчид удтал алга ташиж баярласнаа илэрхийлж байв. Эхлээд “Хөдөө аж ахуйг хоршоолъё” эдэг дуугаа дуулав. Тэр дуунд, хөдөө аж ахуйг хоршоолох тухай Мао Цзе-дун, бидний санаа бодлыг мэргэнээр мэджээ. Бид түүний үгийг сонсоод их баярлаж байна. Хоршоо лох зам бол бидний эрхэм шилдэг зам мөн гэсэн утгатай юм. Бас “Интоороо түүж авъя”, “Буудай хураах” гэх зэрэг дуунуудыг дуулав. Баруун монголын “Шаргын шаргын жороо” гэдэг ардын дууг Дэлгэрмаа яруу сайхан дуулж байна. 1952 онд манай оронд болсон Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн үеэр Улаанбаатарт ирж улсын театрын тайзан дээр дуулж байсан дуучин Мядагийг нийслэлийн үзэгчид андахгүй. Ардын дууны уран авьяаст, үзэмчин нутгийн тэр дуучин “Зээрд морь” гэх зэрэг ардын дууг цээлхэн хоолойгоор уянгатай дуулж байна. Бас манай үзэгчдийн таних, дэлхий дахины залуучууд-оюутны 5 дугаар Фестивалийн шагналт дуучин Буяндэлгэрийн “Үлэмжийн чанар” зэрэг дуу үзэгч олны анхаарлыг татаж байна. Жороо морины тухай, хайр сэтгэлийн тухай, эх нутгийн өндөр уулын тухай дууг голлон дуулагч жүжигчин Лхажав эршүүд хоолойгоор дуулж байгаа нь мэргэжилтэй дуучны шинж байдал илэрхий. Ерөөлч Моихоны хуурдаж хэлсэн “Сайхан эрдэнэ” гэдэг ерөөл нэн сонирхолтой юм. Зовлон зүдгүүрийг бишгүй л үзэж өнгөрөөд гэрэлт шинэ цагтай золгосон тэр өвгөн ерөөлч, Москва Улаанбаатар-Бээжинг холбосон найрамдлын замын тухай баярлан сэтгэснээ илэрхийлж утга төгөлдөр ерөөл зохиожээ. Тэр ерөөлд шинэ төмөр замыг найрамдал, хамтын ажиллагааны зам, нар шиг гэрэлтэй хөгжлийн зам гэж магтаж байгаа нь түмэн ардын чиг санааг төлөөлөн өгүүлжээ. Ансамблийнхныг бас хүүхдэд зориулсан концерт тоглоход бага насны үзэгчид багтан ядан цугласан байв. Дуу-бүжгийн ансамблийн концертыг үзэхэд коммунист нам, ардын засгийн ач халамжаар Өвөр монголд үндэсний шинжтэй, шинэ агуулгатай ардын урлаг хөгжиж, уран авьяас билэгтнийг хүмүүжүүлэн өсгөж байгаа нь илэрхий. Амьдралын яруу тусгал болсон урлаг, чөлөөт ард түмний баяр жаргал, цогтой эрмэлзлийг үзүүлжээ. Н.Жамбалсүрэн Бээжин хот. Үнэн сонин. 1956.01.17 №14 (6229) Мягмар. 4-р нүүрт. ХЯТАД НӨХДИЙН ЧИН СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛТ


410 Чойбалсан аймгийн Тамсагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаа хятад ажилчдыг төлөөлөн хятадын кадр ажилчин Шие Дэ-шюу, БНМАУ-ын Ерөнхий сайд нөхөр Ю.Цэдэнбэлд шинэ жилийг тохиолдуулан илэрхийлэлт ирүүлжээ. Нөхөр Шие Дэ-шюу илэрхийлэлтдээ, БНМА Улсад социализм байгуулах их үйл хэрэгт оролцохоор ирсэн хятад ажилчид биднийг Монголын Засгийн газар МАХН-ын Төв Хороо халуун дотно хүлээж авсан явдалд бид үнэн голоосоо бахдан баярлаж байна. Монгол Улсын Засгийн газар МАХН-ын Төв Хорооны энэ сайхан анхаарал санаачлагыг Хятадын Коммунист Намын үнэнч хөвгүүд бид ажлын их амжилтаар хариулахад зориг төгөлдөр байна. Монгол оронд социализм байгуулах ариун үйл хэргийн төлөө амь бие хайрлахгүй зүтгэж, ажиллаж байгаа аж ахуйнхаа тарианы ургацыг дээшлүүлэх, барилгын чанар, үзэмжийг сайжруулахын төлөө авьяас чадлаа зориулан ажиллаж, монгол хятад хүмүүсийн эв найрамдлыг улам бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана. Хятадын Коммунист Намаар хүмүүжсэн хятад ажилчид бид 1956 онд ажиллаж байгаа газраа улам их амжилт гаргахаа хүндэт Ерөнхий сайд Танаа, танаар дамжуулан ах дүү монголын ард түмэнд илэрхийлье гэжээ. Үнэн сонин. 1956.01.18. №15 (6230) Лхагва. 1-р нүүрт. ШИНЭ ХЯТАДЫН ТАМИРЧДЫН АМЖИЛТ Хятадын арл түмэн чөлөөлөгдсөнөөсөө хойшхи 6 жилийн дотор биеийн тамир спортын ажилд их амжилт олсон байна. Чөлөөлөгдсөний дараа улсын биеийн тамирын байгууллагуудад шинэ их үүрэг зогсож байсан юм. Үүнийг биелүүлэхийн тулд ард түмний дотор биеийн тамир спортын суртал ухуулгын ажлыг хүчтэй зохиож, газар бүр биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн байна. Ардын засгийн газар, коммунист намаас өдөр тутам халуун тусламж үзүүлж биеийн тамирын базуудыг сэлбэн засах, шинээр барих ажлыг хүчтэй зохиосны үрээр зөвхөн сүүлийн жилүүдэд 46 том стадион барьжээ. Өнгөрсөн онд Юэсю хотод 16000 хүний суудалтай усны сан, Шэньян хотод биеийн тамирын ордон барьж ашиглалтанд оруулав. Бээжинд индэр ба спортын танхим, 10000 гаруй хүний багтаамжтай биеийн тамирын том ордон барьж дуусчээ. Биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлэх гол зорилго бол төрөл бүрийн мэргэжлийн шинэ хүчнүүдийг бэлтгэх явдал мөн. Гэтэл хуучин хятадад биеийн тамирын хэдхэн бүдүүлэг сургууль байсан бол одоо биеийн тамирын 6 институт, 2 техникум ба сурган хүмүүжүүлэх ухааны институтын дэргэд биеийн тамирын хүмүүжлийн 14 факультет ажиллаж байна. Үүнээс гадна биеийн тамирын ажилтны богино хугацааны курс хичээллэж байна. Зөвхөн 1954 онд курсэд 30000 сонсогчидтой хичээллэж байжээ. БНХА Улсад 1949 он хүртэл биеийн тамир спортын төрөл бүрийн ном хэвлэл бараг гарч байгаагүй юм. 1949 оноос 1954 он хүртэл хугацаанд биеийн тамирын 170 гаруй төрлийн ном 4 сая 100000 хувиар хэвлэгдэн гарчээ. 1950оноос эхлэн Синьтиюй (шинэ спорт) сэтгүүл гарах болж энэ сэтгүүл нь сард 2 удаа 100000%-иар хэвлэгдэж байна. Мөн 1951 оноос эхлэн радио гимнастикийг нэвтрүүлдэг болж одоо хэдэн зуун мянган хүн хүн гимнастикаар хичээллэж байна.


411 “ХБХБ” гэдэг тэмдгийн 150000 гаруйд хүрчээ. Биеийн тамирын хүмүүжлийн сургуулиудад ХБХБ тэмдгийн норм гүйцэтгүүлэх ажлыг 1 дүгээр ангиас эхлэн явуулдаг байна. 1953 онд нөхөр МаоЦзэ-дунгээс залуучуудад хандаж хэлэхдээ, “Эрүүл энх байж, сайн сурч, сайн хөдөлмөрлөх хэрэгтэй” гэжээ. Энэ заалтыг хятадын залуучууд амжилттай биелүүлж байна. 1954 онд явуулсан бүх хятадын оюутнуудын спартакиадад хөнгөн атлетик ба гимнастикийн 3 шинэ рекорд төрж гарсан байна. Одоо фабрик завод болон бусад газруудад биеийн тамир спорт түргэн хөгжиж, бүх хүний 60-80% нь спортоор хичээллэж байна. Жишээ нь зөвхөн төмөр замчдын дунд 1950 онд 100000 хүн спортоор тогтмол хичээллэдэг байсан бол 1953 онд 520000 болсон байна. Хятадад спортын сайн дурын 7 нийгэмлэг ажиллаж байна. БНХА Улсад спортын бүх төрөл хөгжиж байна. БНХА Улсын эмэгтэйчүүд биеийн тамир спортод өндөр бүтээл үзүүлж байна. Жишээ нь: 1955 онд болсон бүх хятадын хөнгөн атлетикийн тэмцээнд үндэсний 10 рекорд төрснөөс 7 нь эмэгтэй байлаа. 1955 онд 2 дугаар сард болсон тэшүүрийн уралдаанд улсын 72 рекорд төрсний 36 нь эмэгтэй байв. БНХАУлсын тамирчид болон улсын тамирчидтай нөхөрсөг уулзалт хийдэг боллоо. 1950 оноос эхлэн жил тутам Зөвлөлт Холбоот Улс, Чехословак, Польш, Монгол, Венгер, Болгар, Энэтхэг зэрэг орны тамирчдыг хүлээн авч нөхөрсөг уулзалт хэмээн зохион явуулсан байна. Мөн 1949 оноос эхлэн хятадын тамирчид бүх дэлхийн залуучуудын тоглолт, фестивалиудад удаа дараа оролцсон ба 1952 онд Хельсинк хотод болсон 15 олимпиадын тоглолтонд амжилттай оролцжээ. В.Гэлэгжамц Үнэн сонин. 1956.01.26. №22 (6237) Пүрэв. 4-р нүүрт. БНМАУ ба БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд үсэг зурав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Худалдааны төлөөлөгчид ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдааны төлөөлөгчдийн хооронд харилцан нөхөрсөг дотно байдалтай хийсэн хэлэлцээрийн дүнд БНМАУ ба БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай Протоколд 1956 оны 2 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод үсэг зуржээ. Уг протоколоор тус хоёр улсын хоорондын бараа гүйлгээг 1956 онд 1955 оныхоос бараг 2 дахин нэмэгдүүлэхээр заасан байна. Энэ протоколын ёсоор БНМАУ-аас адуу, ангийн үс, мал аж ахуйн үйлдэхүүн зэрэг зүйлийг БНХАУ-д нийлүүлнэ. БНМАУ-аас цагаан будаа, хуурай ба шинэ жимс, тамхи, торгомсог бараа зэрэг өргөн хэрэгцээний барааг БНМАУ-д нийлүүлнэ. Протоколд Монголын талаас БНМАУ-ын Худалдааны яамны сайд Баатар, Хятадын талаас: БНМАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин нар үсэг зуржээ. Үнэн сонин. 1956.02.08. №33 (6248) Лхагва. 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын холбооны яамны


412 төлөөлөгчид Улаанбаатарт ирлээ БНХАУ-ын Холбооны Яамны орлогч сайд нөхөр Ван Цзэ-ган тэргүүтэй БНХАУ-ын Холбооны Яамны төлөөлөгчид энэ 2 дугаар сарын 21-нд Улаанбаатарт ирлээ. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр энэ төлөөлөгчдийг БНМАУ-ын Холбооны Яамны орлогч сайд нөхөр М.Чимиддорж, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны Дорнод Хэлтсийн эрхлэгч нөхөр Т.Пүрэвжал, БНМАУ-ын Холбооны Яамны хариуцлагатай ажилтан нар угтав. Бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, бүрэн эрхт Элчин сайд нөхөр Хэ Ин, мөн элчин сайдын яамны ажилтан угтав. Үнэн сонин. 1956.02.22. №45 (6260) Лхагва. 1-р нүүрт. БНМАУ БА БНХАУ-ЫН ХООРОНД ШУУДАНГААР ХАРИЛЦАН ЮМ ЯВУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд шуудангаар харилцан юм явуулах тухай хэлэлцээрт Улаанбаатарт 1953 оны 2 дугаар сарын 25-нд БНМАУ-ын талаас Холбооны Яамны орлогч сайд Магсарын Чимэддорж, БНХАУ-ын талаас Холбооны Яамны орлогч сайд Ван Цзи-ган нар гарын үсэг зурав. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурахад БНМАУлсын Ерөнхий сайдын орлогч Д.Майдар, БНМАУ-ын Холбооны Яамны сайд Л.Дамдинжав, Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Пүрэвжал, БНХАУлсын Холбооны Яамны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Чао Уй-зун, олон улсын цахилгаан мэдээ-телефоны харилцааны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Шэн Жи-лун, Холбооны Яамны гадаад харилцааны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Зун Жи-фа, БНХАУлсаас БНМАУлсад суугаа элчин сайдыг түр хамаарагч Чжэн Дэн-чань нар, Холбооны Яам ба элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байлцав. Үнэн сонин. 1956.02.28. №50 (6265) Мягмар. 1-р нүүрт. БАРИЛГАЧИН ХЯТАД АЖИЛЧИД УРИАЛГА ГАРГАВ БНМАУлсын нийсэл Улаанбаатар хот болоод бусад төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх зорилтоор мод тарьж, арчлан хамгаалах ажилд баяр зоригтой оролцож БНМАУлсад ажиллаж байгаа хятад ажилчин бүхэн нэг ширхэг модыг өөрсдөө хариуцан тарьж ургуулахыг барилгачин хятад ажилчин бид тус улсад байгаа бүх хятад ажилчин нөхдөд уриалахын хамт Сүхбаатар аймагт ажиллаж байгаа хятад нөхдөөс тийнхүү хүн бүр нэг ширхэг мод хариуцаж тарих гэсэн хөдөлгөөнийг халуунаар дэмжин талархаж байна гэж уриалгадаа дурджээ. БНМАУлсад сууж байгаа хятадын ажилчин бид тус бүр нэг мод тарих нь БНМАУлсын хот суурин газрыг үзэмжтэй сайхан болгох төдийгүй, манай хоёр улсын ард түмний их


413 найрамдлбн үүрдийн билэг тэмдэг болж мөнх дурсагдах зүйл болно гэж тэр уриалгадаа бичжээ. Үнэн сонин. 1956.03.11. №61 (6276) Ням. 1-р нүүрт. МОНГОЛ ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ЭВДЭРШГҮЙ НАЙРАМДАЛ Хятадын ард түмэн, 1949 онд дотоодын харгис этгээд, гадаадын түхэмгийлэгчдийг бут цохиж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тогтоосон явдал Ази болоод дэлхий дахины энх тайван байдлыг сахин хамгаалж, социалист лагерийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болсон билээ. Хятадын ардын хувьсгалын ялалтаас хойших богино хугацаанд олон зуун сая хятадын ард түмэн, алдарт Коммунист намынхаа мэргэн удирдлагаар эх орондоо социализм байгуулах үйлсэд гялалзсан их амжилт оллоо. Хятадын ард түмэн, улс ардынхаа аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байна. Улс орноо хүнд үйлдвэржүүлэх лут их программ болсон төлөвлөгөөт таван жилийн эхний хоёр жилд аж үйлдвэрийн 136 чухал газар шинээр байгуулан ашиглалтад оруулжээ. Хятадын хөдөө аж ахуй хүчтэй өрнөж тариачны бүх аж ахуйн 85 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд оржээ. Манай ах дүүгийн найрамдалт хятадын ард түмний социализмын байгуулалтдаа олж байгаа энэ ялалт амжилт бол манай амжилт мөн гэж монголын ард түмэн бахдан баярлаж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гадаад байдал улам бэхжиж, олон улсын нэр хүнд нь бадран дээшилж, түүний тусгаар тогтнол бүрэн эрхийг капиталист ертөнцийн нилээд улс зөвшөөрөн хүлээжээ. Даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалагчдын аугаа хүчит идэвхтэй гишүүн, их гүрэн болсон БНХАУ-ыг зүй ёсоор хүндэтгэж Нэгдсэн Үндэсний Байгууллагад хууль ёсны эрхий нь эдлүүлэх ёстой гэж монголын ард түмэн шударга хүн төрөлхтний хамт үзэж байна. 600 сая хятадын ард түмний жинхэнэ төлөөлөгчийг оролцуулахгүйгээр Ази болоод дэлхий дахины чухал асуудал шийдвэрлэж болохгүй. Манай ард түмэн, БНХАУ-ын тусгаар тогтнол төрийн бүрэн эрхийг хүндэтгэдгийн нэг адил, хятадын ард түмэн БНМАУ-ын байлдаж олсон бүрэн эрхт тусгаарт тогтнолыг эрхэмлэн хүндэтгэдэг юм. “БНМАУ, яруу алдарт түүхт 30 гаруй жилийн дотор тусгаар тогтнож ирэхдээ, энх тайвны бодлогыг тууштай явуулж Азийн болоод даян дэлхийн энх тайвны үйлсэд асар их хувь нэмэр оруулсан билээ... Нэгдсэн Үндэстний Байгууллагад БНМАУ-ын эзлэх хууль ёсны эрх бол халдаж болшгүй дархан эрх юм” гэж “Жэньминьжибао” сонин тэргүүн өгүүлэлдээ бичсэн нь үүнийг яруу тод нотолж байна. Хятадын ардын хувьсгал ялснаар манай хоёр улсын ард түмний найрамдалт харилцаанд шинэ үе нээгдсэн бөгөөд тэр харилцаа нь социалист бусад орны хоорондын харилцааны нэг адил төрлийн бүрэн эрх, тус тусын тусгаар тогтнолыг харилцан хүндэтгэх, тэгш эрхтэй харилцан ашигтай байж тус тусын орны эдийн засаг, соёлыг хөгжүүлэх ашиг тусын үүднээс бүхий л талаар хамтран ажиллаж, харилцан туслалцах зарчмыг үндэс болгон бэхжиж байна.


414 Пролетарийн интернационализмын зарчмыг бат үндэс болгосон манай хоёр орны ард түмний найрамдал өдрөөс өдөрт бэхжиж байгааг олон сайхан баримт гэрчилж байна. Манай хоёр орон соёл урлагийн зэрэг төлөөлөгчдийг харилцан байнга явуулж, хятадын ард түмний шилдэг зохиол номноос монгол хэл дээр өргөн нийтлэн, монгол хятадын найрамдлын 10 хоног зохиосон явдал бат найрамдлыг улам бэхжүүлэхэд үлэмж тус дөхөм болжээ. Манай нийтийн их хань Зөвлөлт Холбоот Улсын туслалцаатайгаар БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд шугам тавьсан явдал манай хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдлыг улам зузаатгахын хамт нийт социалист лагерийг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болсон билээ. Аугаа их хятадын ард түмэн, түүний комунист нам, ардын засгийн газар, БНМАУ-ын төрийн бүрэн эрхийг хүндэтгэхийн хамт түүний социализмын байгуулалтыг хурдасгахын тулд ах дүүгийн найрамдлын журмаар өдий төдий ажилчдаа манай улсад илгээн ажиллуулж байгаа явдалд монголын бүх ард түмэн чин зүрхнээсээ баярлаж байна. Өнөөдөр манай эх орны нийслэл Улаанбаатар хотод БНХАУ-ын орлогч дарга нөхөр Чжу Дэ тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газрын урилгаар зочлон ирж байна. Энэ бол тэгш эрхт ах дүүгийн найрамдалт манай хоёр орны ард түмний бат найрамдалт барилдалгааг улам бэхжүүлэхэд чухал зүйл болж байна. Монголын ард түмэн, эх орондоо социализм байгуулж байгаа ажилч хичээнгүй хятадын олон зуун сая ард түмэнд эх орны цэцэглүүлэх үйлсдээ улам их амжилт ялалт гаргаж их гүрнийхээ байр суурийг Нэгдэн Үндэстний Байгууллагад ойрын хугацаанд эзлэхийг чин сэтгэлийн угаас ерөөж байна. Монгол, Хятадын ард түмний эвдэршгүй бат найрамдал мандтугай! Үнэн сонин. 1956.03.28. №75 (6290) Лхагва. 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршал Чжу Дэ Улаанбаатарт ирэв Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид болоод Засгын газрын урилгаар Бүгд найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршал Чжу Дэ энэ 3 дугаар сарын 28-нд Улаанбаатарт ирлээ. Маршал Чжу Дэ-г Монгол-Зөвлөлтийн хил дээр Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэн, Гадаад Явдлын Яамны Портоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нар угтаж, Улаанбаатарт дагалдан ирлээ. Бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин, МонголЗөвлөлтийн хил дээр маршал Чжу Дэ-г угтаад дагалдан ирэв. Улаанбаатар галт тэрэгний буудал дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршал Чжу Дэ ба түүнийг дагалдан яваа хүмүүсийг БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд


415 Б.Ширэндэв, ерөнхий сайдын орлогч сайд С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн Бичгийн дарга Д.Шарав, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, яамдын сайд Т.Бавуудорж, Д. Балжинням, П.Баатар, Л.Дамдинжав, М.Жамсран, Ц.Жанчив, М.Лувсанчоймбол, Д.Монголжамц, С.Ядамсүрэн, БНМАУ-ын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөлийн дарга С.Удвал, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Ядамсүрэн, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, Ардын цэргийн жанжин С.Батаа, Улсын прокурор Б.Жамбалдорж, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Н.Жагварал, Улсын банкны ерөнхий хорооны дарга Г.Балжид, Дээд шүүхийн дарга Н.Санжмятав, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Б.Дамдин, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Батаа, орлогч сайд Д.Батаа, М.Дүгэрсүрэн, Н.Ядамжав, Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Улсын Их Хурал, Сайд нарын Зөвлөл ба Гадаад Явдлын Яамны хариуцлагтай ажилтан нар, хэвлэлийн төлөөлөгчид, нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид угтав. Маршал Чжу Дэ-г бас Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайдын яамны ажилтан нар угтав. Галт тэрэгний буудал дээр CCCP-ээс БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер, дээрх элчин сайдын яамдын гишүүд байлцав. Галт тэрэгний буудлыг БНМАУ, БНХАУ-ын далбаагаар чимэглэсэн байлаа. Угтах үед хүндэт харуул жагсаж, БНМАУ, БНХАУ-ын төрийн сүлд дуулал эгшиглэж байв. Маршал Чжу Дэ болоод түүнийг дагалдан яваа хүмүүст багачууд амьд цэцэг барив. Галт тэрэгний буудал дээр Ж.Самбуу, Маршал Чжу Дэ нар харилцан үг хэллээ. НӨХӨР Ж.САМБУУГИЙН ХЭЛСЭН ҮГ Хүндэт нөхөр Чжу Дэ! Эрхэм хайрт нөхөд өө! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид,Сайд нарын Зөвлөл ба Монголын бүх ард түмний өмнөөс манай хүндэт зочид та нөхдөд зүрхнийхээ халуун баярыг хүргэе. Хятадын коммунист нам ба Хятадын ардын засгийн гарамгай ахмад зүтгэлтний нэг БНХА Улсын орлогч дарга маршал нөхөр Чжу Дэ тэргүүтэй аугаа их Хятадын ард түмний төлөөлөгчид манай хүндэт зочид та нөхдийг манай нутагт хүрэлцэн ирсэн явдалд Монголын ард түмэн туйлын их баяртай, нөхөрсгөөр угтаж авч байна. Та нөхдөд манай улсад ирж байгаа явдал бол манай ард түмэнд тохиолдож байгаа их тэмдэглэлтэй баяртай явдал мөн бөгөөд Монгол, Хятадын ард түмний эвдэршгүй найрамдлын хурш илрэл мөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад та нөхдийн хүрэлцэн ирж байгаа явдал нь бүх дэлхий дахины ач холбогдолтой, манай ялагдашгүй социалист лагерийн хүч чадал улам өсөн нэмэгдэх ба дэлхий дахинд энх тайван бэхжиж шинэ баясгалант ирээдүйн төлөвийг


416 нээсэн Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын ХХ их хурлын ажил саяхан дууссан явдалтай холбогдон тохиолдож байгааг бид туйлын баяртайгаар тэмдэглэж байна. Монголын ард түмэн, их Хятадын ард түмнээс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн олон жилийн тэмцлийг чин сэтгэлээсээ хаоуунаар талархан үзэж байсан бөгөөд капиталист системд шинэ хүчихэг цохилт болсон Хятадын ард түмний бүх дэлхий дахины түүхт ялалтанд баяр хүргэсэн юмаа. Манай хоёр улсын ард түмэн, эртнээс нааш айл зэргэлдээ оршиж, хоорондоо эрхэм сайн найрамдалт харилцаатай явж ирсэн бөгөөд энэ харилцаа нь өдөр ирэх тусам манай хоёр ард түмний ашиг тусын тул улам хөгжин бэхжсээр байна. Хятадын ард түмэн, өөрийнхөө коммунист намын жолоодлогоор дотоодын ба гадаадын нэгдсэн харгис хүчийг дарсан агуу их ялалт нь БНМАУлс, БНХАУлсын ард түний хоорон дахь ах дүүгийн найрамдал, хамтран ажиллах явдлыг хөгжүүлэн бэхжүүлэхэд шинэ үеийг нээсэн юмаа. Одоо манай ард түмний энэ их ах дүүгийн холбоо, эвдэршгүй найрамдал нь тэгш эрх, бие биенийхээ төрийн тусгаар тогтнол, ашиг тусаа харилцан хүндэтггэн үзэх, аль алиныхаа амин чухал хэрэгт бүрэн тохирсон зарчим дээр үндэслэгдэж хөгжин цэцэглэсээр байна. Их Хятадын ард түмэн өөр өөрийн алдарт коммунист нам ба ардынхаа засгийн газрын удирдлагаар түүхийн богино хугацаанд олон жилийн дайнд сүйдсэн улс ардын аж ахуйгаа сэргээн босгож чадсанаар зогссон төдий биш, Хятад улсыг хүнд үйлдвэржүүлэх ба хөдөө аж ахуйд социалист ёсоор өөрчлөлт хийж анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж байгаа явдалд манай ард түмэн чин сэтгэлээсээ бахархан баярлаж байдаг юмаа. Ази болоод дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх хүчит тулгуур болсон дэлхийн том гүрэн-Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь Зөвлөлт Холбоот улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс ба энх тайвныг эрхэмлэгч бүх хүчинтэй хамтран, энх тайвныг бэхжүүлэн улс түмний аюулгүй байдлыг тууштай бөгөөд идэвхтэй хамгаалан тэмцэж байна. Харин Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй харгис хүч БНХАУлсыг Нэгдсэн үндэстний байгууллагад хууль ёсны сууриа эзлэх явдалд нь саад учруулж, бас Америкийн Нэгдсэн Улс, Хятадын нутаг Тайвань арлыг булаан эзэлж, хятадын засгийн газар ба ард түмнээс энэ нутагтаа бүрэн эрхээ эдлэхэд нь саад хийж байгаа явдалтай эвлэрч болохгүй юм. Энэ асуудлын талаар Хятадаас тавьж байгаа тууштай бодлогыг СССР ба ардын ардчилсан орны ард түмэн, түүний дотор манай ард түмэн ч бүрэн дүүрэн дэмжиж байгаа юмаа. Энхрий хайрт ардын хувьсгалт нам, засгаа хүрээлэн нягтарсан Монголын ард түмэн, Зөвлөлт Холбоот улс БНХАУлс, бусад социалист улсуудын ард түмэнтэй ах дүүгийн эвдэршгүй найрамдлаа улам зузаатгаж, өөрийн оронд социализмын үндсийг байгуулахын төлөө тэмцэж байна. Өөрийнхөө орны эдийн засаг, соёлыг хөгжүүлэх зорилтыг амжилттай биелүүлэх тэмцэлдээ Монголын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улсын ах дүү ёсны зүйл бүрийн аугаа их тусламж, БНХА Улсын ах дүүгийн тусламж, хамтран ажиллах явдалд түшиглэж байгаа юмаа.


417 Манай ард түмэн , ийнхүү их тусламж үзүүлж байдаг явдалд өөрийн их хань нөхөд Зөвлөлтийн ба Хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ талархан баярлаж байдаг билээ БНХАУлсыг цэцэглүүлэн хөгжүүлэх, өөрийн орондоо социализм байгуулах, бүх дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх тэмцэлдээ шинэ шинэ амжилт олохыг Танд ба Танаар дамжуулан аугаа их Хятадын ард түмэнд дахин дахин ерөөе. Бүгд Найрамдах Их Хятад Ард Улс мандтугай! БНХАУлс, БНМАУлсын ард түмний эвэршгүй найрамдал, хамтран ажиллах явдал улам бэхжих мандах болтугай! Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр маршал Чжу Дэгийн хэлсэн үг Хүндэт нөхөр Даргаа! Эрхэм хайрт нөхөд өө! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид ба сайд нарын Зөвлөлтийн урилгаар манай ах дүү хамгийн ойр хөрш БНМАУлсад айлчлан ирэх болоцоо олдсон явдалд бидэнд асар их жавшаантай хэрэг юм. Хятадын ард түмний өмнөөс Улаанбаатар хотын бүх иргэд болоод монголын бүх ард түмэнд чин сэтгэлийн баяр, зүрхний мэндчилгээ хүргэе. Бид танай оронд орж ирэхийнхээ хамт монголын ард түмэн энх тайван хөдөлмөрөөрөө эх орнийнхоо жаргалант амьдралыг яаж байгуулж байгааг үзлээ. Монголын ард түмэн, 35 жил орчим хугацаанд өөрийн шалгарч хатуужсан Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагаар яруу алдарт их замыг туулж өнгөрлөө. Марксист-ленинист онолыг удирдлага болгосон монголын ард түмэн, капитализмыг алгасаж феодалын нийгэмлэгээс эх орноо бэхжүүлэх, цэцэглүүлэн хөгжүүлэх социалист байгуулалгын замд оржээ. Одоо монгол орны ард түмэн, улс орныхоо аж ахуй, соёлыг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө тэмцэж, шинэ том амжилт олсоор байна. Монголын ард түмний энэ бүх гялалзсан амжилт нь манай хятадын ард түмнийг улам зоригжуулж байна. Хятад, Монголын ард түмэн олон жилийн уламжлалт найрамдалтай юм. Манай хоёр орны ард түмний хувьсгалт тэмцлийн энэ жилүүдэд энэ уламжлалт найрамдал улам хөгжиж иржээ. Одоо марксизм-ленинизмийн зарчим дээр үндэслэн хятад, монголын ард түмний найрамдал, харилцан туслалцах, хамтын ажиллагаа ах дүү ёсны харилцаа өдөр ирэх тусам бэхжин хөгжсөөр байна. Энэ нь манай орнуудад социализм байгуулах хэрэгт тус дөхөм болохоор барахгүй, энх тайван ардчилал, социализмын лагерийн хүчийг бэхжүүлэх, Ази болоод дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалах, үйл хэрэгт тустай хувь нэмэр оруулж байгаа юм. Бүгд найрамдах Монгол Ард Улс мандтугай! БНХАУ, БНМАУ хоёрын найрамдал хамтын ажиллагаа мандтугай! Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй энх тайвны хүч мандтугай! Галт тэрэгний буудлаас Улаанбаатар хотын зүг машинууд цувлаа. Түрүүчийн задгай машинд Маршал Чжу Дэйн хамт БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нар сууж явлаа.


418 Улаанбаатарынхан, хүндэт зочдыг бая ёслолын байдалтай угтав. Галт тэрэгний буудлаас хот орох замын хоёр хажуугаар нийслэлийн үй түмэн хүн цуглаад, Маршал Чжу Дэг угтан баяр хүргэж байлаа. Үнэн сонин. 1956.03.29. №76 (6291) Пүрэв. 1, 2-р нүүрт. Ж.САМБУУ МАРШАЛ ЧЖУ ДЭ-Г ХҮЛЭЭН АВАВ Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу 3 дугаар сарын 28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршал Чжу Дэ-г хүлээн авлаа.БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин дагалдан ирэв. Хүлээн авалт дээр Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Б.Очирбат нар байлцав. Ж.Самбуу, маршал Чжу Дэ нар чин сэтгэлийн найрсаг байдалтай ярилцжээ. Үнэн сонин. 1956.03.29. №76 (6291) Пүрэв. 2-р нүүрт. Ю.ЦЭДЭНБАЛ МАРШАЛ ЧЖУ ДЭ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал энэ оны 3 дугаар сарын 28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга, маршал Чжу Дэ-г хүлээн авч уулзав. Маршал Чжу Дэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин ирэв. Хүлээн авалтад БНМАУ-ын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд Б.Ширэндэв, Ерөнхий сайдбн орлогч сайд С.Лувсан, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Б.Очирбат нар байв. Ю.Цэдэнбал маршал Чжу Дэ нар элэгсэг дотно ярилцав. Үнэн сонин. 1956.03.29. №76 (6291) Пүрэв. 2-р нүүрт. Д.Дамба маршал Чжу Дэ-г Хүлээн авч уулзав МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба энэ оны 3 дугаар сарын 28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга, маршал Чжу Дэ-г хүлээн авч уулзав. Маршал Чжу Дэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин ирэв. Уулзалт дээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн нар байв. Д.Дамба маршал Чжу Дэ нар найрамдалт чин сэтгэлийн үүднээс ярилцав. Үнэн сонин. 1956.03.29. №76 (6291) Пүрэв. 2-р нүүрт.


419 Сүхбаатар-Чойбалсангийн бунханд Чжу Дэ цэцэг тавив Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга, маршал Чжу Дэ, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт 3 дугаар сарын 28-нд Сүхбаатар Чойбалсангийн бунханд цэцэг тавив. Маршал Чжу Дэ цэцэг тавих үед Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, Их Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Б.Очирбат, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин ба элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар бараа болов. Үнэн сонин. 1956.03.29. №76 (6291) Пүрэв. 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн социалист өөрчлөлт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөдөлмөрчид, Коммунист намынхаа мэргэн жолоодлогоор өнгөрсөн 6 жилд үлэмж их амжилт оллоо. Эхний гурван жилийн дотор, улс ардын аж ахуйг амжилттай сэргээгээд социалист өөрчлөлт хийх замд оржээ. Нөхөр Мао Цзэ-дун, саяхан БНХАУ-ын Төрийн Дээд Зөвлөгөөн дээр хэлэхдээ: өнгөрсөн жилээс хойш социалист хувьсгалыг улам өргөн мандуулав. Барагцаалбал, гурван жил болоод социалист хувьсгалыг бүх орны хэмжээгээр үндсэнд нь хийж гүйцээнэ гэжээ. Хятадын Коммунист Нам, СССР ба ардын ардчилсан орны ах дүүгийн тусламжтайгаар улс ардынхаа аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах ажлыг өөрийн орны байдалд чадамгай зохицуулан жолоодож байна. Хятадын хөдөлмөрч хичээнгүй олон зуун сая ард түмэн, эх орондоо социализм байгуулахын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, цаглашгүй их зүйл бүтээж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, социалист хүнд аж үйлдвэр хөгжүүлэх ажилд үндсэндээ 1953 оноос хойш оржээ. БНХАУ, аж үйлдвэр хөгжүүлэх урьдчилсан бололцоо нөхцөлөөр сайн хангагджээ. Ардын хувьсгалаар эрх чөлөөгөө олж, жаргалант ирээдүйн төлөө тэмцэж байгаа хятадын 600 сая ард түмнийг баатар ажилчин-анги, түүний яруу алдарт коммунист нам жолоодож байна. Түүнчлэн сэргээх босгох эхний гурван жилд газрын реформыг үндсэнд нь хийж гүйцсэн явдал ажилчин тариачны холбоог улам бататгахын хамт хятадын хөдөө аж ахуй нь аж үйлдвэрийн хэрэгцээг хүрэлцээтэй хангаж чадах болжээ. Хятадад социалист аж үйлдвэр хөгжүүлэхэд тус улсын байгалийн баялгийн асар их нөөц чухал ач холбогдолтой нь мэдээжийн хэрэг. В.И.Лениний хэлснээр “Аж үйлдвэрийн хужир” болсон чулуун нүүрсний нөөц нэлээд их бөгөөд баялгаараа дэлхий дээр СССР, АНУ, Канадын дараа ордог юм. Хятад элбэг нефтьтэйн гадна дэлхийн мөрөн голын усны баялгийн зургааны нэгийг эзэлж байна. Энэ бол цахилгааны аж үйлдвэр хөгжүүлэх үлэмж их бололцоо юм. Вольфрам, хөнгөн цагаан, зэс зэрэг өнгөт металлаар их баян юм. Орчин үеийн аж үйлдвэрийн гол зүйлийн нэг бөгөөд Лениний хэлснээр хөгжил цэцэглэлтийн нэг үндэс


420 болсон төмрийн нөөц БНХАУ-д 10 миллиард тонн хүрэх ажээ. Түүнчлэн өргөн их газар нутаг, 600 сая хүн, байгалийн сайхан улирал зэрэг нь улс ардынхаа аж ахуйг хурдан өрнүүлэхэд их бололцоо олгож байна. Хятадын Коммунист Нам улс орноо аж үйлдвэржүүлэх үндсэн асуудал боловсруулахдаа СССР, ардын ардчилсан орнуудын туршлагыг түшиглэхийн хамт өөрийн орны онцлог байдлыг зүйл зүйлээр харгалздаг юм. Нэг чухал онцлог бол тус орон дахь хувийн ба социалист салбарын хүчний харьцаа нь өвөрмөц байна. Жишээ нь 1952 оны байдлаас үзэхэд тус орны аж үйлдвэрийн нийт үйлдэхүүнд хувийн аж үйлдвэрийн хувийн жин 39% байжээ. Гэтэл СССР-т аж үйлдвэржүүлэх бодлого тавьж эхлэхэд хувийн аж үйлдвэр, Хятадынх шиг нөлөөтэй байж чадсангүй. Шилжилтийн үеийн нийгэмлэгийн үндсэн зөрчил бол капитализм, социализм хоёрын зөрчил байдаг байна. Тэр зөрчлийг нэг тийш болгох талаар хятадын коммунист намын бодлого нь нэг талаар капиталист өмчийг байлгаж капиталист аж үйлдвэр, худалдааны сайн талыг,улс нийтийн тулд ашиглан нөгөө талаар хортой, талыг нь эрс харгалзаж, капиталист өмчийг аажмаар ард нийтийн өмч болгож өөрчлөхийг эрхэмлэхэд оршино. Хятадын аж үйлдвэрийн нөгөө нэг онцлог бол БНХАУ-нь СССР-т аж үйлдвэржүүлэх ажил эхэлсэнтэй зүйрлүүлбэл Оросынхоос муу хөгжсөн аж үйлдвэрийг хөгжүүлэх алхам хийж байна. Ганцхан баримт дурдахад 1913 онд Орост жилдээ 4,2 сая тонн ширэм, 4,2 сая тонн болд хайлуулж байсан бол Хятадад жилд дээд хэмжээгээр 1955 онд онд Жэньминьжибао сонины мэдээлснээр 1,8 сая тонн ширэм, 0,9 сая тонн болд хайлуулж байлаа. Өөрөөр хэлбэл Хятад бол хөгжил бүхий капиталист орнуудаар барахгүй тухайн хоцрогдмол байсан хаант оросоос ч эдийн засгийн талаар хоцрогдонгуй байжээ. Гэвч хятадын социалист аж үйлдвэр хөгжүүлэх нь капиталист хүрээллийн дунд байсан СССРтэй адилгүй нийт, социалист лагерийн системээр хамтран ажиллаж харилцан туслалцах явдал дээр тулгуурлаж байна. Тэр хамтын ажиллагаа хятад дахь социализмын байгуулалтыг эрс хурдатгахад чухал түлхэц болж байна. Хятадын аж үйлдвэрийг социалист ёсоор өөрчлөн байгуулах чухал эхлэлт бол 1953- 1957 онд улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө мөн. Аж үйлдвэрийн талаар анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд 455 аж үйлдвэрийн том газар, 2300 жижиг үйлдвэрийн газар байгуулах юм. Тэдгээрийн дотроос 156 том үйлдвэрийг СССР-ийн туслалцаатай байгуулах ажээ. Тэр олон үйлдвэрийн дотор хамгийн сүүлчийн техникээр тоноглогдсон металлургийн комбинат, чулуун нүүрс, нефтийн аж үйлдвэр, өнгөт металлургийн завод, цахилгаан станц, хүнд машин болоод авто машин, трактор, нисэх онгоцны ба химийн завод зэрэг бүх чухал салбар оролцжээ. Үүний үр дүнд БНХАУ, аж үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуйгаа хангаж чадах эх орны үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэртэй болох юм. Хятад Ард Улс, хүнд аж үйлдвэр хөгжүүлэх зорилтоо аль зэрэг далайцтай эхэлж байгааг олон баримтаар нотолж болно. Төлөвлөгөөт таван жилд тус бүр 50 мянган киловаттын хүчтэй 15 илчийн цахилгаан станц байгуулж, 560 гаруй мянган киловаттын хүч бүхий Фыньманий усны том цахилгаан станцыг өөрчлөн байгуулахын хамт


421 Хөх мөрөнд маш том усны цахилгаан станц байгуулж эхэлнэ. Энэ таван жилд жил тутам нэг саяас доошгүй тонн нүүрс гаргах чадалтай чулуун нүүрсний 31 үйлдвэр байгуулах юм. Анышаний хар металлургийн асар том комбинатаас гадна металлургийн комбинат байгуулна. Хятадад машины үйлдвэрлэл ардын хувьсгал ялахаас урьд байгаагүй бол энэ таван жилд 90 мянган ачааны машин үйлдвэрлэдэг 2 завод, тракторын завод, хүнд аж үйлдвэрийн машин үйлдвэрлэдэг хоёр том завод байгуулна. Хүнсний болоод бусад хөнгөн аж үйлдвэрийн өдий төдий шинэ завод байгуулна. Төлөвлөгөөт таван жилд байгуулах үйлдвэрийн газрыг цөөн үйлдвэртэй буюу огт байгаагүй районуудад голлож байгуулах бөгөөд Мукден, Шанхай, Харбин мэтийн хуучин үйлдвэрийн хотод үйлдвэрийг шинэчлэн байгуулахыг голлож анхаарна. Аж үйлдвэр шинээр байгуулахын хамт анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийг 1952 оныхтой харьцуулбал 98,3%-иар нэмэгдүүлэх юм. Хятадын ард түмэн, нам засгийнхаа шийдвэрийг халуун дотно угтан хүлээж аваад, анхдугаар таван жилийнхээ төлөвлөгөөг амжилттай биелүүлж байна. Таван жилийн төлөвлөгөөний эхний хоёр жилд 136 чухал үйлдвэрийн газар ашиглалтад оруулсан байна. Хүнд үйлдвэрт үйлдвэрлэх чадал нь яаж өссөнийг дурдвал цахилгаан энерги үйлдвэрлэх явдал 640 мянган киловатт, гаргах нүүрс 1300 мянган тонн, хайлуулах болд 427 мянган тонн,машины дугуй 160 мянган ширхгээр нэмэгдсэн байна.Аж үйлдвэрт их барилга барих ажил 1955 онд улам их далайц олсон бөгөөд 287 үйлдвэрийн шинэ барилга барьж байгаа юм. Түүний дотор Уханий металлургийн том завод орж байна. Шинэ нийгэмлэг байгуулах их хэргийг манлайлагч хятадын ажилчин анги улам зориг бадрангуй хөдөлмөрлөж, шинийг санаачлах, тэргүүний туршлага эзэмших, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэхийн төлөө хөдөлгөөн өрнүүлж байна.Ажилчин, инженер-техникийн ажилчид жилдээ саяад оновчтой санал гарган олон зуун сая юань хэмнэж байна. Аж үйлдвэр хурдан хөгжихийн хамт ажилчин ангийн тоо улам өсч ажилчин болон, улсын байгууллагад ажилладаг хүмүүсийн тоо таван жилийн төлөвлөгөөний эхний хоёр жилд 2 саяар нэмэгдэж ажилчдын ажлын цалин хөлс 14 хувиар өсжээ. Хятадын Коммунист Нам улс орноо аж үйлдвэржүүлэх талаар чухал алхам хийхийн хамт хөдөө аж ахуйгаа социалист ёсоор өөрчлөхөд онцгой анхаарал тавьж байна. Хятадын ардын хувьсгалаар 500 сая тариачин, олон зуун жилийн дарлагдлаас үүрд чөлөөлөгджээ. Коммунист нам, ардын засгийн газраас хувьсгалыг гүнзгийрүүлж, газрын реформ хийсний үр дүнд бага газартай буюу огт газаргүй байсан 300 сая тариачин, 47 сая га газар улсаас хүлээж авсан билээ. Хятадын хөдөө аж ахуйг богино хугацаанд социалист ёсоор өөрчлөн байгуулахад хөдөө аж ахуйн социалист салбарууд үлгэр дуурайлал үзүүлэн үлэмж тусалж байна. Одоо хятад оронд төрөл бүрийн аж ахуйн чиглэлтэй 3000-аад сангийн аж ахуйг орчин үеийн техник машинаар цуцалтгүй механикжуулж байна. Хятадын Коммунист Нам, хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар тавьж байгаа бодлогодоо тариачдыг хоршоолох асуудлыг онцлон анхаарч байна. Хятад бол 110 000 000 тариачны өрхтэй юм.


422 Тэр олон бутархай хувийн аж ахуйтныг хоршоолж нэгтгэх гэдэг хэцүү нь мэдээжийн хэрэг. Гэвч Хятадын Коммунист нам, тариачны аж ахуйн тодорхой нөхцөлийг харгалзан, өөрийн орны тариачны аж ахуйн хөгжлийн зөв зам тодорхойлж, тэр бэрхшээлийг чадамгай давж байна. Энэ бол марксизм-ленинизмийн нэг их ялалт мөн. Одоогийн байдлаар үзэхэд БНХАУ-д 2 саяад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо бий болж түүнд тариачны бүх өрхийн 85 хувь нь оржээ. Сүүлийн гуравхан жилд хөдөө аж ахуйн хоршоодын тоо маш хурдан өсөхийн хамт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдсээр байна. 1955 онд 182 сая 500 мянган тонн хөвөн авсан нь 1952 оныхоос 18 сая 600 мянган тонн тариа, 198000 тонн хөвөнгөөр давжээ. Хятадад тариачны хоршоолох явдал өдрөөс өдөрт олширч байхад зарим хүмүүс, хөдөө аж ахуйг механикжуулаагүй байж, хоршоолох асуудалд орж болохгүй гэсэн ойлголттой байдаг ч явдал байна. Хятадын марксистууд тийм ойлголтыг эрс буруушаажээ. Нөхөр Мао Цзэ-дун тэр талаар хэлэхдээ: “Манай орны нөхцөл байдалд... эхлээд хөдөө аж ахуйг заавал хоршоолох ёстой бөгөөд гагцхүү тэгсний дараа том техник хэрэглэх бололцоотой болно” гэсэн билээ. Хөдөө аж ахуйг хоршоолох гэсэн намынхаа бодлогыг хятадын үй олон сая тариачин маш халуун дотно угтан авч, талархан дэмжиж байна. 1955 оны сүүлийн хагасын хэдхэн сарын дотор хятадын бүх тариачны өрхийн 14% буюу 16900 мянган өрх аж ахуйтан хөдөө аж ахуйн хоршоонд нэгдсэн байна. Хятадын Коммунист нам, хөдөө аж ахуйн хоршоонд 1957 онд бүх тариачны аж ахуйг үндсэнд нь хамрах бодлого тавьж байна. Хятадын хөдөө аж ахуйг хүчтэйгээр өрнүүлэхэд БНХАУ-ын, Төрийн Дээд Зөвлөлгөөнөөр саяхан хэлэлцэж баталсан “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөдөө аж ахуйг 1956-1967 онд хөгжүүлэх программ” хамгийн чухал зүйл боллоо. Тэр программ бол хятадын хөдөө аж ахуйг социалист аж ахуй болгон өөрчилж хүчтэйгээр өрнүүлэх түүхт ач холбогдолтой программ юм. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх 12 жилийн программд хоршоог хөгжүүлэх цаашдын төлөвийг заахын хамт, үр тарианы ургацыг үлэмж нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүх хоршоо өөрсдийн болоод улсын хэрэгцээг хангахын зэрэгцээ онц нөхцөл байдалд хэрэглэхэд хүрэлцэхүйц нэг бүтэн хагас жилийн хүнсний нөөцтэй болох зорилт тавьжээ. Тэр төлөвлөгөөнд үр тариа тарих талбайг үлэмж өргөтгөхөөр төлөвлөсөн нь 1956 оноос эхэлж 12 жилийн дотор цагаан будааны тариалангийн талбайг 20,6 сая га, эрдэнэ шиш тариалах талбайг 10 сая га, төмсний хийг 6,6 сая га-гаар өргөтгөнө. Түүнчлэн сангийн аж ахуйн тариалангийн одоо байгаа 890 мянган га талбайг 9,3 сая га хүртэл өргөтгөхөөр төлөвлөж байна. Хятадын хөдөө аж ахуйг хөгжүүлэх 1956-1967 онд хөдөө аж ахуйг үлэмж механикжуулах болно. Хятадын Коммунист нам хөдөө аж ахуйгаа аж үйлдвэрийн хөгжилтийн дагуу аажмаар механикжуулах бодлого тавьж байгаа юм. 1956 оноос эхлэн 3-5 жилийн дотор хоёр


423 дугуйтай 6 сая анжис мөн адилхан тооны үр цацагч, сэндийлэгч, ус шүршигч, цайруулах машин зэрэг багаж хэрэгслийг хөдөө аж ахуйд өгнө. Хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөхөд мэргэшилтэй боловсон хүч их шаардагдаж байна.Иймд 1956 оноос эхлэн 12 жилийн дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд зориулж 5-6 сая техникийн мэргэжилтэй боловсон хүч бэлтгэх юм. Хөдөө аж ахуйн эдийн засгийг өрнүүлэхийн хамт хүн ардын боловсрол, чинээлэг амьдралыг цуцалтгүй дээшлүүлэхэд Хятадын Коммунист Нам, Ардын Засгийн газар онц анхаарч байна. Үүнд юуны өмнө ойрын 5-7 жилийн дотор бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах зорилт тавьжээ. Тэхдээ 1500-гаас доошгүй үсэг мэддэг бологсдыг бичиг үсэг мэдэгч гэж тоолох ажээ. Суурин газрууд эсхүл хөдөө аж ахуйн хоршоо бүрийн дэргэд бага сургууль байгуулж, нийт тариачныг 7-12 жилийн дотор бага сургуулийн боловсролтой болгохоор төлөвлөсөн байна. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх программ ёсоор орон нутагт нүүдлийн кино, клуб, номын сан, уран сайхны дугуйланг үлэмж өргөтгөхийн хамт хөдөө аж ахуйн хоршоог радиожуулж 7 жилийн дотор бүх тосгоныг шуудангийн харилцаатай болгон, бүх аймаг районы хоорондын замыг засч барих ажил хийнэ. БНХАУ-д хөдөө аж ахуйгаа социалист ёсоор өөрчлөхөд ангийн дайснууд элдэв саад тотгор учруулж байна. Эрх ямбаа алдсан феодалын үлдэгдэл, хувьсгалын эсэргүү этгээд, ялангуяа хоршоолох ажилд элдэв саад учруулан, хөдөө аж ахуй, социалист аж үйлдвэр хоёрыг холдуулахыг оролдож байна. Тэр дайснууд, нам, улсын болоод хөдөө аж ахуйн боловсон хүчнийг сэм алах, үйлдвэрлэсэн зүйлийг шатааж устгах балмад арга хэрэглэж байна. Гэвч Коммунист Намын гишүүн шинэ ардчилсан залуучуудын эвлэлийн гишүүн, идэвхтэй залуучууд, нам засгийнхаа авч байгаа арга хэмжээнд зоригжсон үй олон сая ард түмний дэмжлэгтэйгээр ангийн дайсныг илрүүлэн устгаж, эх орныхоо эдийн засгийг социалист ёсоор өөрчлөх программыг амжилттай биелүүлж байна. Хятадын үй олон сая хөдөлмөрчин коммунист намынхаа мэргэн жолоодлогоор эх орноо богино хугацаанд дэлхий дээр тэргүүн социалист гүрэн болгох зориг эрмэлзэл төгөлдөр хөдөлмөрлөж алхам бүрдээ амжилт гаргаж байна. Хятадад социализм ялуулахын төлөө Хятадын Коммунист Намын их тэмцлийн түшиг тулгуур нь ажилч хичээнгүй үй олон сая ажилчин анги, хоршооллын хөдөлгөөнд идэвхтэй оролцогч түм түмэн тариачин болж байна. Н.Шарав-Иш Үнэн сонин. 1956.03.29. №76 (6291) Пүрэв. 2, 3-р нүүрт. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, маршил Чжу Дэ-г хүндэтгэн дайлав БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу 3 дугаар сарын 28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршал Чжу Дэ-г хүндэтгэн дайлав.


424 Дайллага дээр Хятадын талаас маршал Чжу Дэ, түүнийг дагалдан яваа хүмүүс, БНХАУаас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Элчин сайдын яамны зөвлөх Мен Ин нар байлцав. Дайллага дээр Монголын талаас нөхөр Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв, Д.Балжинням, Б.Жамбалдорж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, Улсын их хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, ерөнхий сайдын орлогч сайд С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, Ардын цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ц.Жанчив, Ардын Цэргийн жанжин С.Батаа, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Б.Очирбат, БНМАУ-ын ГЯЯ-ны протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нар дайллага дээр байлцав. Бас СССР-ээс БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Хон Дон Чер нар байлцав. Дайллага туйлын халуун дотно найрсаг байдалтай болов. Үнэн сонин. 1956.03.30. №77 (6292). Баасан. 1-р нүүрт. БНХАУ-ын орлогч дарга маршал Чжу Дэ Улаанбаатарт байгаа нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын орлогч дарга маршал Чжу Дэ энэ 3 дугаар сарын 28- ны орой киноны газар монголын кино сэтгүүлүүд үзэж сонирхлоо. 3 дугаар сарын 29-ний өглөө 10 цаг болж байлаа. БНХАУ-ын орлогч дарга Маршал Чжу Дэ дагалдах хүмүүсийнхээ хамт Улсын их сургуулийн байрны үүдэнд ирж машинаас гарч ирэхэд олон зуун багш, оюутан хятад, монголын эвдэшгүй найрамдлыг ерөөж, алга ташиж, ура цууриатуулан угтлаа. БНХАУ-ын орлогч дарга маршал Чжу Дэ дагалдан яваа хүмүүсийнхээ хамт улсын их сургуулийг үзэхэд БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт элчин сайд Б.Очирбат, Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм, бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт Элчин сайд Хэ Ин, элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар хамт явав. Монгол Улсын их сургуулийн ректор нөхөр Д.Цэвэгмид, маршал Чжу Дэ-д бүх багш оюутны өмнөөс баяр хүргээд сургуулийнхаа түүх, ажиллагааны тухай танилцуулж ярихдаа: -Манай Улсын их сургуулийг 1942 онд Зөвлөлт Холбоот улсын тусламжтайгаар 100- гаад оюутантай байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд манай намын анхаарал санаачлага, зөвлөлт улсын тусламжаар тус их сургууль улам бэхжин хөгжив. Одоо манайх 1800-гаад оюутан үндэсний олон багштай боллоо.Манай их сургуулийн оюутны 45 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд монголын хөвгүүд охидоос гадна БНХАУ, БНАСАУ-ын оюутан


425 зөвлөлтийн аспирант нар суралцаж байна. Ирэх жилээс Польш, Чехословакийн оюутнууд манай их сургуульд ирж суралцана. Тус их сургууль дээд мэргэжилтэй 280 хүн төгсгөж улс ардын аж ахуй, соёлын олон салбарт өх гэж байна” гэв. Маршал Чжу Дэ Их сургуулийн ректорын яриаг анхааралтай сонсоод хэлэхдээ, -Танай их сургууль улсдаа олон мэргэжилтэн гаргаж өгч байгаа юм байна гэв. Нөхөр Д.Цэвэгмид, их сургуулийн багш, аспирант нарын хийж байгаа эрдэм шинжилгээний ажлын тухай Маршал Чжу Дэ-д танилцуулав. Маршал Чжу Дэ, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нарыг лекцийн том танхим орж очиход лекцэнд суусан олон оюутан алга нижигнүүлэн ташиж халуун дотно угтав. Манай хүндэт зочин маршал Чжу Дэ оюутнуудад хандаж хичээл сурлага, эрдэм шинжилгээний ажилдаа улам их амжилт олохыг та бүхэнл ерөөе! Гэхэд нь танхим дүүрэн олон хүн алга нижигнүүлэн ташиж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн гарамгай зүтгэлтэн маршал Чжу Дэ-д баяр талархалаа хүргэв. Маршал Чжу Дэ, их сургуулийг үзэхдээ зоологийн танхимд монгол орны ан амьтан ялангуяа монголын зэрлэг тэмээний хатаамал дүрийг их сонирхов. БНХАУ-ын орлогч дарга Маршал Чжу Дэ, улсын их сургууль үзээд, сургуулиа үзүүлсэн явдалд нь их сургуулийн ректорт талархалаа илэрхийлээд дурсгалын дэвтэрт “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын соёл, шинжлэх ухаан, гэгээрэл хөгжин цэцэглэхийг ерөөе!” гэж бичлээ. Өчигдөр орой маршал Чжу Дэ, улсын хөгжимт драмын театрт “Учиртай гурван толгой” гэдэг аялгуут жүжиг үзэв. Үнэн сонин. 1956.03.30. №77 (6292). Баасан. 1-р нүүрт. БНХАУ-ын элчин сайдын Яаманд дайллага болов БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршил Чжу Дэ Улаанбаатарт ирсэнтэй холбогдуулан 3 дугаар сарын 30-нд дайллага хийв. Дайллагад нөхөр Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв, Б.Жамбалдорж, БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч сайд С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд, БН Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, Сайд Т.Бавуудорж, П.Баатар, Л.Дамдинжав, М.Жамсран, Ц.Жанчив, М.Лувсанчойбол, Д.Моломжамц, С.Ядамсүрэн, БНМАУ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга С.Удвал, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Ядамсүрэн,”Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, БНМАУ-ын Ардын Цэргийн жанжин С.Батаа, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Н.Жагварал, Улсын банкны ерөнхий хорооны дарга Г.Балжид, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Улсын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Д.Төмөр-Очир С.Янжмаа нийслэл


426 Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга Г.Багаа, БНМАУ-аас БНХАУ-д суудаг Онц Бүрэн эрхт Элчин сайд Б.Очирбат, БНМАУ-аас БНАСАУ-д суудаг Онц Бүрэн эрхт Элчин сайд П.Шагдарсүрэн, БНМАУ-ын Яамдын орлогч сайд М.Дүгэрсүрэн ,М.Цэрэн, Н.Ядамжав, Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Гадаад Явдлын Яамны Протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм, Монголын ба гадаадын Хэвлэлийн төлөөлөгчид байв. Бас СССР-ээс БНМАУ-д суугаа Онц,Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, БНАСАУаас БНМАУ-д суугаа Онц,Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, эдгээр элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байв. Дайллага маш дотно элэгсэг байдалтай болов. Үнэн сонин. 1956.03.31. №78(6293). Бямба. 1-р нүүрт. БНХАУ-ын орлогч дарга маршал Чжу Дэ Улаанбаатарт байгаа нь Өчигдөр маршал Чжу Дэ, дагалдан яваа хүмүүсийнхээ хамт аж үйлдвэрийн комбинат үзэв. Өглөө аж үйлдвэрийн комбинатын олон зуун ажилчин, Монгол, Хятадын олон далбаа, “Монгол, Хятадын ард түмний найрамдал мандтугай!” гэж хятад монгол хэл дээр бичсэн лозунгаар чимсэн гудамжны хоёр талаар эгнэн зогссон байлаа. Яг 10 цагийн үед маршал Чжу Дэ, дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар аж үйлдвэрийн кобинат дээр хүрэлцэн очив. Нөхөр Чжу Дэ-г комбинат үзэхээр очиход БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, Их Хурлын Тэргүүлэгчдийн орологч дарга Д.Цэдэв, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, аж үйлдвэрийн яамны сайд Т.Бавуудорж, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Б.Дамдин, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Б.Очирбат, Гадаад Явдлын Яамны Протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нар хамт явав. Бас маршал Чжу Дэг БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин дагалдан явлаа. Эгнэн зогссон олон ажилчин маршал Чжу Дэ-г халуун дотно угтан, монгол хятадын ард түмний эвдэшгүй бат найрамдал үүрд батжин бэхжихийг ерөөж алга нижигнүүлэн ташиж уриа цуурайтуулж байлаа. Аж үйлдвэрийн комбинатын дарга нөхөр Батжаргал хүндэт зочныг хүлээн авч үйлдвэрийнхээ ажиллагааг танилцуулав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга Чжу Дэ, аж үйлдвэрийн комбинатын эсгий цэмбэний фабрикийг эхлэж үзлээ. Нөхөр Чжу Дэ, ажилчин Буньягийн ажиллаж байсан цэмбэ нэхдэг машиныг нилээд сонирхон үзэв. Тэгээд эрлийз меринос хонины ноосоор танайд үйлдэж байгаа цэмбэ тун аятайхан цэмбэ байна гэв. Дараа нь маршал Чжу Дэ тоноглолын фабрик үзлээ. Нөхөр Батжаргал, тус фабрикт хийж байгаа ширэн эдлэлийн нэр төрөл олширч байгааг танилцуулаад, манай үйлдвэр, СССР болон ардын ардчилсан орнуудын техникээр жилээс жилд улам өргөн тоноглогдож байна гэв.


427 Маршал Чжу Дэ, хромын завод үзэх үедээ, саяхан дээд сургууль төгсөж ирсэн залуу инженер Гочоотой танилцав. Хромын заводад хийж үйлдвэрлэж байгаа олон төрлийн хром шевро, илэг зэрэг үйлдэхүүн яаж үйлдвэрлэдэг бүх дамжлагыг нөхөр Чжу Дэ үзээд хэлэхдээ, -Танайд түүхий эд үлэмж их байгаа учир үйлдвэрээ улам өргөтгөх болоцоотой юм байна гэв. Нөхөр Чжу Дэ-г гутлын фабрик үзэх үед, нөхөр Батжаргал тус үйлдвэрт машин техник нэвтэрч, урьд гараар хийж байсан зүйлийг машинаар хийдэг болоод хөдөлмөрийн бүтээмж яаж дээшилж байгааг тодорхой ярьж танилцууллаа. Гутал оёдог машинд ажиллаж байгаа ажилчин Долгорын гутал оёх ажиллагааг маршал Чжу Дэ болоод түүнийг дагалдан яваа хүмүүс сонирхов. Тэнд савхин гутал уллах өөлдөх, ул тэгшлэх зэрэг олон дамжлагын машины ажиллагааг тус фабрикийн инженер Пүрэв тайлбарлан ярив. Гутлын фабрикт ажиллаж байгаа хятад ажилчин Лю Цзи-вэн, маршал Чжу Дэ-гийн амар мэндийг мэдээд тус үйлдвэрт сайн ажиллаж байгаагаа ярив. Маршал Чжу Дэ, гутлын фабрикт тэндхийн ажилчдын энэ жил нэмж шинээр бүтээсэн 7 янзын гутал шаахайг үзэж сонирхсон бөгөөд түүний дотор хятад ажилчдын санаачилж хийсэн тун аятайхан янзтай шаахай байлаа. БНХАУ-ын орлогч дарга нөхөр Чжу Дэ, комбинатын олон фабрик завод үзэж дуусаад гутлын фабрикийн дурсгалын дэвтэрт, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, арьс ширэн үйлдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх цаашдын өргөн бололцоотой юм байна. Энэ талаар улам их амжилт гаргахыг ерөөе!” гэж бичлээ. Нөхөр Батжаргал хүндэт зочны дурсгалын үг бичсэн дэвтрийг хүлээж аваад, -Эрхэм хүндэт дарга Та, манай улсад зочноор ирээд байхдаа манай үйлдвэрийг үзэж, ажилчин бидэнтэй найрсгаар уулзсан явдалд комбинатын бүх ажилтан, ажилчны өмнөөс Танд баяр талархлаа дэвшүүлж урт удаан наслахыг ерөөе! Гэв. Тэгээд комбинатад шинээр үйлдвэрлэж байгаа ширэн чемодан зэрэг үйлдэхүүний дээжээс оролцуулж маршал Чжу Дэд гар бэлгийн зүйл барилаа. Маршал Чжу Дэ болон дагалдан яваа хүмүүс, аж үйлдвэрийн комбинатын хашаанаас гарч явахад замын хоёр талаар зогссон олон ажилчин, алга ташиж, “Монгол хятадын ард түмний найрамдал мандтугай!”, “Даян дэлхийн энх тайван мандтугай!”, “Жанжин Чжу Дэгийн яруу алдар бадартугай!” гэсэн лозун цуурайтууран хүндэт зочноо үдэж байлаа. Үнэн сонин. 1956.03.31. №78(6293). Бямба. 1-р нүүрт. БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, маршал Чжу Дэ-г хүндэтгэн дайлав БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал 3 дугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч дарга маршал Чжу Дэ-г хүндэтгэн дайлав. Дайллага дээр Хятадын талаас маршал Чжу Дэ, дагалдсан хүмүүсийнхээ хамт, БНХАУаас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайдын яамны зөвлөх Мен Ин, Дэ-чан нар байлцав. Дайллага дээр монголын талаас нөхөр Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн,


428 Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Б.Ширэндэг, Д.Балжинням, Б.Жамбалдорж, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдын орлогч дарга Д.Цэдэв, Ерөнхий сайдын орлогч сайд С.Лувсан, Д. Майдар, Л.Цэнд, Улсын Их Хурлын Тэргүүлэгчлийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, Яамдын сайд Т.Бавуудорж, П.Баатар, Л.Дамдинжав, Ц.Жанчив, М.Жамсран, М.Лувсанчоймбол, Д.Моломжамц, С.Ядамсүрэн, Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөлийн Удвал, Төв Хорооны нарийн дарга Д.Ядамсүрэн, Үнэн сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, Ардын цэргийн жанжин С.Батаа, Улсын банкны ерөнхий хорооны дарга Г.Балжид, Урлагийн Эрхлэх Хорооны дарга С.Чойжамц, Шинжлэх ухааны Хүрээлэнгийн дарга Н.Жагварал, орлогч сайд М.Дүгэрсүрэн, М.Цэрэн, Н.Ядамжав, БНМАУ-аас БНХАУ ба БНАСАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Б.Очирбат, Г.Шагдарсүрэн, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Батаа Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Гадаад Явдлын Яамны Протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм, Аймгийн намын хороодын нэгдүгээр нарийн бичгийн дарга нар, аймгийн хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаадын дарга нар, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, монголын болоод гадаадын хэвлэлийн төлөөлөгчид байлцав. Дайллага дээр бас СССР-ээс БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц, бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, дээр дурдсан элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтан нар байлцав. Дайллага туйлын найрсаг дотно байдалтай болж өнгөрөв. Үнэн сонин. 1956.04.01. №79(6294). Ням. 1-р нүүрт. БНХАУ-ын орлогч дарга маршал Чжу Дэ Улаанбаатарт байгаа нь Маршал Чжу Дэ, дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар 3 дугаар сарын 31-ний өдөр Намын дээд сургууль, Сүхбаатар Чойбалсангийн музей үзлээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орлогч даргын хамт БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдын дарга Ж.Самбуу, МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн Д.Дамба, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд Б.Ширэндэв, Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бүрэн эрхт Элчин сайд Б.Очирбат, Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нар явав. Бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бүрэн эрхт Элчин сайд ХИй маршал Чжу Дэ-г дагалдан явлаа. Маршал Яжу Дэ-г өглөө 10 цагийн үед Намын Дээд Сургууль дээр очиход тус сургуулын олон зуун оюутны хичээлийн завсарлагаан болсон байлаа. Оюутнууд хүндэт зочиноо баяр баясгалантай угтав. Намын Дээд сургуулын ректор нөхөр Доржбат маршал Чжу Дэ-г дагалдах хүмүүсийх нь хамтаар хүлээн авч тус сургууль дээр БНХАУ-ын орлогч дарга маршал Чжу Дэ хүрэлцэн ирсэн явдалд багш оюутны өмнөөс баярлаж талархсанаа хүргээд сургуулийнхаа байдлаас товч танилцуулж ярив. Нөхөр Доржбат ярихдаа:


429 -Монголын хувьсгалын үүсгэн байгуулагч Д.Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургууль бол манай орны ахмад сургуулийн нэг юм. Тус сургуулийг 1924 оны 4 дүгээр сарын 28-нд МАХН-ын 2 дугаар их хурлын шийдвэрээр байгуулжээ. Энэ сургууль нам, улсын ажилтны түр курсээс эхлээд дээд сургууль болтлоо хөгжсөн түүхтэй. Манай сургуулийг МАХН-ын Төр Хорооны шийдвэрээр 1941 оны дээд сургууль болгосон юм. Нам улсын ажлын дадлагатай хүмүүсийг элсүүлж сургадаг. Оюутны тоо жилээс жилд өсөж байна. Тус сургуульд үзэх зүйлээ шинжлэх ухааны олон салбар үзэхийн хамт нийгэмлэгийн шинжлэх ухааны салбар нэн ялангуяа марксизм-ленинизмийн тулгуур зохиол Монгол Ардын Хувьсгалт Нам, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын түүхийн тулгуур материал судлуулахыг онцолдог. Манай сургуулийг төгсгөгчид, нам улсын төв, орон нутгийн байгууллагад хариуцлагатай ажил хийдэг. Сүүлийн 10 жилд тус сургуулийг 800 гариу хүн төгсгөж нам улсын байгууллага улс ардын аж ахуйн олон салаа мөчирт хариуцлагатай ажил хийж байна гэв. Нөхөр Доржбат хүндэт зочинд сургуулийнхаа байдлыг үзүүлж, хамгийн түрүүнд эдийн засгийн ухааны кабинетад орлоо. Социалист лагерийн бүх орны хөгжилтийг үзүүлж хичээлийн байрны голд эгнүүлэн тавьсан самбаруудыг маршил Чжу Дэ их сонирхож үзлээ. Маршал Чжу Дэ-г лекцийн том танхимд ороход тус сургуулын ахмад багш нөхөр Камбар 3 дугаар курсын оюутнуудад лекц уншиж байлаа. Хичээлд суусан олон оюутан БНХАУ-ын орлогч даргыг хүндэтгэн босч алга нижигнүүлэн ташиж баяр хүргэж байв. Маршал Чжү Дэ, тус сургуулийн хөдөө аж ахуйн кабинетыг сонирхож үзэв. Энэ кабинетыг саяхан байгууллаа. Хөдөө аж ахуйн энэ кабинет бол оюутнууд онолыг практик ажилтай холбоход тусалж, хөдөө аж ахуйн ажил практик, агротехник зоотехникийн мэдлэгтэй болгох зорилготой юм гэж нөхөр Доржбат хэлэв. Маршал Чжу Дэ, дагалдан яваа хүмүүсийнхээ клубийг үзээд, намын дээд сургуулийн дурсгалын дэвтэрт, “Хойшид улам олон чадвартай боловсон хүчин төрүүлж гаргахыг Монгол Ардын хувьсгалт Намын Дээд сургуульд ерөөе!” гэж бичлээ. Маршал Чжү Дэ дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Намын дээд сургууль дээрээс явж Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын музей үзлээ. Музей үзэх үедээ маршил Чжү Дэ, 4000 боть номтой номын сан, дотор нь тусламж гуйсан бичиг хийж Ленинд хүргэсэн Сүхбаатарын ташуур, нөхөр К.Е. Ворошилов болоод зөвлөлтийн армийн генаралуудаас маршил Чойбалсанд барьсан бэлгийн зүйлийг сонирхов. Музейгээ Монгол Ардын Хувьсгалт Намын түүхтэй нягт холбож, олон түмэн ба намын ролыг улам товойлгож үзүүлэхээр ойрын үед өөрчлөх гэж байгаагаа маршал Чжу Дэ-д нөхөр Сэр-Оджав ярив. Маршал Чжу Дэ, хариу талархал илэрхийлээд, “Энэ музейд, Монгол Ардын Хувьсгалт Намынхаа удирдлагаар монголын ард түмний хийсэн баатар тэмцэл, ажилч хөдөлмөрч байдлыг бид сэтгэл бахдан үзэв” гэж бичив. Өчигдөр орой маршал Чжу Дэ, дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар улсын хөгжимт драмын театрт концерт үзэж сонирхов.


430 Үнэн сонин. 1956.04.01. №79(6294). Ням. 1-р нүүрт. Маршал Чжу Дэ Улаанбаатараас нутагтаа буцав Бүгд Найрамдах Хятад Ард Улсын оролцогч дарга маршал Чжу Дэ, дагалдсан хүмүүсийнхээ хамтаар 3 дугаар сарын 31-нд Улаанбаатараас нутагтаа буцав. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаагаар чимэглэгдсэн Улаанбаатарын галт тэрэгний буудлаас маршал Чжу Дэ-г Улсын их хурлын тэргүүлэгчдийн Ж.Самбуу, Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд Б.Ширэндэв, Ерөнхий сайдын орлогч сайд С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан, Яамдын сайд Т.Бавуудорж, Д.Балжинням, П.Баатар, Л.Дамдинжав, М.Жамсран, Ц.Жанчив, М.Лувсанчойнбал, Д.Моломжамц, С.Пэлжээ, С.Ядамсүрэн, Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөлтийн дарга С.Удвал, Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Ядамсүрэн, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, Ардын Цэргийн Жанжин С.Батаа, Улсын прокурор Б.Жамбалдорж, Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга С.Чойжамц, Шинжлэх Хүрээлэнгийн дарга М.Жагварал, Улсын банкны ерөнхий хорооны дарга Г.Балжид, Дээд шүүхийн дарга Н.Санжмятав, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Б.Дамдин, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн Депутатуудын хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга Г.Багаа, Яамдын орлогч сайд Батаа, М.Дүгэрсүрэн, М.Ядамжав, Гадаад Явдлын Яамын Дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Улсын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Гадаад Явдлын Яамны хариуцлагтай ажилтан нар, хэвлэлийн төлөөлөгчид, нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид үдэв. Маршал Чжу Дэ-г БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрх элчин сайд Хэ Ин, элчин сайдын яамны ажилтан нар үдэв. Галт тэрэгний буудал дээр бас СССР-ээс БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, БНАСАУ-аас БНМАУ-д Онц Бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер, дээр дурдсан элчин сайдын яамны гишүүд байлцав. Маршал Чжу Дэ-г үдэх үеэр галт тэрэгний буудөл дээр хүндэт харуулд жагсаж БНХАУ, БНМАУ-ын төрийн дуулал эгшиглэв. Нөхөр Ж.Самбуу Маршал Чжу-Дэ нар харилцан баяр хүргэж үг хэлэв. НӨХӨР Ж. САМБУУГИЙН ХЭЛСЭН ҮГ Эрхэм нөхөр Чжу Дэ! Хайрт нөхөд өө! БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн газар ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн урилгаар Та нөхөд манай улсад ирсэн явдал бол манай орны амьдралд их баярлалтай хэрэг мөн бөгөөд манай улсуудын ард түмний ах дүүгийн найрамдлыг цаашид зуузатгахад тун их ач холбогдолтой юмаа. Манай орны эдийн засаг,


431 соёлыг хөгжүүлэх явдалд ах дүүгий их тусламж үзүүлж байгаа аугаа их хятадын ард түмэнд, БНХАУ-ын Засгийн Газар ба Хятадын Алдарт Коммунист намт монголын ард түмэн, түүний засгийн газар гүн их талархлаа илэрхийлж байна. БНХАУ-ын ажилчин, тариаланчин хөдөлмөрч сэхээтэн ба хятадын бөх хөдөлмөрчдыг ардын ардчилсан төрөө бэхжүүлэн, улс орноо аугаа хүчит социалист гүрэн болгож, Алс Дорно Дахинд болоод дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг хамгаалхын төлөөны ариун тэмцэлдээ цаашид улам шинэ шинэ амжилт олхыг монголын ард түмэнд чин сэтгэлээсээ ерөөж байна. Маршал нөхөр Чжу-Дэ болоод бусад нөхөд та нартаа замдаа сайн явахыг ерөөе! МАРШАЛ ЧЖУ-ДЭЙН ХЭЛСЭН ҮГ Хүндэт нөхөр дарга аа! Хүндэт нөхөр Ерөнхий сайд аа! Эрхэм хайрт нөхөд өө! Танай эх орны хайрт нийслэл Улаанбаатараас явахдаа Та нараар уламжлан БНМАУ-ын ард түмэн, Засгийн газарт дотно найрсаг сайхнаар хүлээн авсанд зүрхнийхээ баяр талархлыг илэрхийлье. Ийнхүү хүлээн авсан явдал бол Хятадын ард түмнийг Монголын ард түмэн гүн зузаан найрамдлын ёсоор үзэж байдгийн яруу тод илрэл мөн. Монголын бүх ард түмэн улс ардынхаа аж ахуй, соёлыг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан тэмцэж байгаа болоод Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын аж ахуйн үндсэн салаа мөчир мал аж ахуй, социалист хоршооллын замаар урагшаа хөгжиж байгааг танай улсад байхдаа бид нүдээр үзлээ. МАХНын удирдлага Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар монголын ард түмний олсон гялалзсан амжилтууд нь социалист лагерийн хүчнийг бэхжүүлэн, Ази ба даян дэлхийд энх тайвныг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой юм. Хятадын ард түмэн, монголын ард түмэнтэй найрамдалтай байгаагаа туйлын их эрхэмлэн тэмдэглэж байдаг юм. Манай энэ найрамдал цаашид хөгжин бэхжиж байгаад би их баяртай байна. Монголын ард түмэн, социалист байгуулалтдаа шинэ улам их амжилт олж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс улам хөгжин аугаа хүчтэй орон болтугай гэж ерөөе. Хятад-Монголын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар Манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерь мандтугай! Маршал Чжу Дэ-г монгол хятадын хил хүртэл Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, Гадаад явдлын яамны Протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нар дагалдан явлаа. Маршал Чжу Дэ-г БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ии БНМАУ-ын хил хүртэл гаргаж өхөөр дагалдан явав. Үнэн сонин. 1956.04.01. №79(6294). Ням. 1-р нүүрт. АХ ДҮҮ ХЯТАД АЖИЛЧНЫ ИДЭВХ ЗҮТГЭЛ


432 БНМАУ-д социализмын байгуулалтад хөдөлмөрөөрөө туслахаар 1955 онд Борнуурын сангийн аж ахуйд ирж ажилласан Хятад ажилчдаас 1955-56 оны ажилчдад заасан мэргэжлийн хичээлд сайн дурууруу 10 хүн сууж суралцан, хөдөө аж ахуйн техникийн засварын ажилд дагалдангаар ажиллаж, одоо ДТ-54 трактор, хөдөө аж ахуйн чиргүүл машин (анжис үр суулгагч) зэрэг техникийг бүрэн эзэмшиж 1956 оны хаврын тариаланд амжилттай ажиллан, тракторын ээлжийн болоод туслах жолоочоор ажиллаж байна. Энэ бол залуу ажилчид техникийг авьяас идэвх нь өрнөж, идэвх чармайлтаа таньж ажиллалж байгааг үзүүлж байна. Эдний дотроос залуу Ма-Гү-Шү, Ван-Ший-чин, Зо Жинзун, Лү Ий-Лэн, Үй Ган-дай нар давуу сайн ажиллаж байна. Эдгээр нөхөд хөдөө аж ахуйн янз бүрийн техникийг бүрэн эзэмшихийн тулд шуурхай ажиллаж байна. Үнэн сонин. 1956.05.25.№123 (6338) Баасан. 1-р нүүрт. БНХАУ-ЫН СОЁЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ БАЙГАА НЬ БНХАУ-ын соёлын төлөөлөгчид 5 дугаар сарын 30-нд Улсын хөгжимт драмын театрын ажиллагаатай танилцаж, мөн нийслэлийн Сталины нэрэмжит номын сан үзлээ. Төлөөлөгчид, орой нь аж үйлдвэрийн комбинатын ажилчны клубийн уран сайхныхны тоглосон концерт үзэв. Үнэн сонин. 1956.06.01.№129 (6344). Баасан. 1-р нүүрт. БНХАУлсын соёлыг төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь БНМАУ, БНХАУ-ын хооронд соёлоор харилцах 1956 оны төлөвлөгөө ёсоор тус улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын, нөхөр Мөнхөө тэргүүтэй соёлын төлөөлөгчид 5 дугаар сарын 31-нд Улсын хөгжимт драмын театрын хамтран дуулагчийн ангийн ажилтай танилцав. Мөн өдөр төлөөлөгчид, Улаанбаатарын мах комбинатын ажил байдалтай танилцаад, орой нь улсын циркийн тоглолтыг үзэв. Хятадын соёлыгн төлөөлөгчид энэ 6 дугаар сарын 1-нд улсын хөгжимт драмын театрын хөгжим ангийн ажилтай танилцаад, орой нь Элдэв-Очирын нэрэмжит кино театрт очиж “Цогт тайж” гэдэг кино үзэв. Үнэн сонин. 1956.06.02.№130 (6345). Бямба. 1-р нүүрт. БНХАУ-ЫН СОЁЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ БАЙГАА НЬ БНМАУ, БНХАУ-ын хооронд соёлоор харилцах 1956 оны төлөвлөгөө ёсоор тус улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын соёлын төлөөлөгчид 6 дугаар сарын 3-нд улсын хагжимт драмын театрын драмын группын ажиллагаатай танилцав. Орой нь хүүхэлдэйн театрт “Алиа тогмид” гэдэг хүүхэлдэйн жүжиг үзлээ. 6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотын төв яслийг үзээд, ардын жүжигчин Дашдэлэгтэй уулзав


433 Үнэн сонин. 1956.06.05.№132 (6347). Мягмар. 1-р нүүрт. Чин үнэнч сэтгэлийн харамгүй тусламж “Гунженьчжилубао” сонины тэргүүний өгүүлэл БНМАУ-аас агт хүлээн авах БНХАУ-ын комисс Улаанбаатарт хүрэлцэн ирсэн билээ. Тэр комиссынхан, БНМАУ-ын нутгаар явж, Хятад ард улсын хөдөө аж ахуйн хоршооллуудад хэрэглэх олон мянган адуу шилж авах юм. Өдрөөр өдөрт өсөн бэхжиж байгаа Хятад-Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын нөхөрсөг ажиллагаа, 1956 онд улам хөгжиж байна. Үүнийг БНМАУ-ын засгийн газар болоод ард түмэн, хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд энэ онд олон мянган шилдэг сайн адууг хятад ард улсад худалдах гэж байгаа явдал тодоор гэрчилж байгаа юм. Хятад улсын социалист хувьсгалын өрнөлтийн дүнд хятадын хөдөө аж ахуйг хоршоолох хөдөлгөөн урьд үзэгдээгүй ихээр өргөж, одоо хятадын бүх тариачин өрхийн 90% нь хоршоонд элсээд байна. Тийнхүү тариачны жижиг бутархай аж ахуй үндсэндээ хоршоолж, социалист хамтын аж ахуй, хөдөө тосгонд зонхилох суурийг эзэлжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрийн хэмжээ өсч, орон даяар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хөдөлгөөн өрнөж байна. Үүнтэй холбогдож хөдөө аж ахуйг машин техник, зүтгэх хүчнээр хангах зорилт улсын өмнө тулгарч байгаа билээ. Манай улсын хөдөө аж ахуйг зүтгэх хүчний малаар хангах явдал нэн чухлаар шаардагдаж байна. Шийм учраас монгол ард улсын засгийн газар ба ард түмэн, манай улсын хүсэлтийг хүлээн авч, олон мянган адууг манай улсын хэрэгцээнд нийлүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэ бол ах дүүгийн чин үнэнч сэтгэлийн харамгүй тусламж мөн юм. Хятадын хамтарсан тариачид энэ сайхан мэдээг сонсмогц хязгааргүй их баярлаж, гүн талархлаа дэвшүүлнэ гэдэгт бид бат итгэж байна. Учир нь энэ жил зүтгэх хүчний олон мянган адуу, хөдөө аж ахуйн хоршоонд нэмэгдэх явдал бол манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэх, тэрчлэн манай улсын хөдөө аж ахуйг хоршоолох ажилд улам их ролийг гүйцэтгэх юм. Урьд орнуудад БНМАУ-аас манай улсын хэрэгцээнд нийлүүлж байсан адууг хятадын тариаланчид дуртай хүлээн авсан юм. Тэд, монгол адууг хүч тэнхээгээр сайн, эдэлгээ даадаг, сургахад амархнаас гадна орчин ахуйдаа дасахад амархан байдаг онцлог чанартай гэж үздэг ажээ. Ноднин жил монгол агтнууд бэлтгэн нийлүүлэх байгууллагуудад хувиарлагдаж очоогүй байхад тариачид агт авах захиалгаа захиалгаа аль хэдийний өгсөн байжээ. Тариачид, агт авах комиссын нөхдөд монгол агт олныг авахыг хүсэж байсан бөгөөд зарим нь “хойтон жил монгол очихдоо, монголын малчин ах дүү нарт бидний баяр мэндийг хүргээрэй” гэж захиж байв. Манай хоёр улсын социалист бүтээн байгуулалтын энэ үед манай хоёр орны тариачин, малчид, ах дүүгийн барилдалгаатай болсныг дээрх баримт харуулж байна. Тэд санаа зоригоо бат холбожээ.


434 Хятад ард улсын агт хүлээж авах комисс удахгүй уг ажлаа эхлэх гэж байна. Манай улсын агт хүлээн авах комиссынхон урьдахь орнуудад ажил төрөл ба ахуй амьдралын аль ч талаар тус орны нам, улсын байгууллагаа болон малчин ах дүү нарынхаа анхаарал халамж болоод тусламж дэмжлэгийг авдаг байв. Ялангуяа агт хүлээн авахад монголын малчин ах дүү нар нэг нь нөгөөгөөсөө хоцорчих бий гэсэн юм шиг агтнуудаа түргэн шаламгай, авчирдаг байсан бөгөөд “Хятад тариачин ах дүү нартаа сайн морио өгье” гэсэн чин сэтгэлийн лозкун тавьж байсан явдал нь манай хоёр улсын найрамдлын улам бат зузаан болгосон юм. Удахгүй эхлэх гэж байгаа агт хүлээн авах ажил өнгөрсөн онуудын нэгэн адил улам амжилттай биелэгдэх болно гэдэгт бид итгэж байна. Монголын уудам сайхан нутгаас ирсэн агтнуудын хэрэглэж улам баялаг ургац авна гэж Хятадын хөдөө аж ахуйн хоршооныхон баярлаж байна. БНМАУ-ын засгийн газар ба ард түмний чин сэтгэлийн харамгүй энэ их тусламжинд бид Хятадын тариачдын нэгэн адил баярлан талархаж байна. Үнэн сонин. 1956.06.15.№141 (6356). Мягмар. 1-р нүүрт. Монголын “Учиртай гурван толгой” гэдэг жүжгийг Бээжин оперын театрт тоглов “Учиртай гурван толгой” бол монголын нэрд гарсан жүжиг юм. Энэ жүжиг эрэгтэй, эмэгтэй хоёр монгол залуугийн гунигтайгаар салж, баясгалантайгаар уулзаж байгаа зэрэг янаг амрагийн үйл явдлаар уламжлан, монголын ард түмний баатарлаг тэмцлийг харуулжээ. Энэ жүжгийг монгол улсад мянга гаруй удаа тоглосон ба монголын ард түмний хамгийн дуртай хартай жүжгийн нэг юм. Жүжгийг, зохиолч Д.Нацагдорж бичиж, хөгжмийг Чойбалсангийн 2 удаагийн шагналтан Б.Дамдинсүрэн зохиожээ. Хятад ард улсын Бээжин оперын театр 1955 оноос уг жүжгийг найруулах ажилд орсон байна. Уг жүжгийг найруулахад БНМАУ- аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны нөхөд болоод монгол улсын театрын дарга, ардын жүжигчин нөхөр Н.Цэгмэд, ихээхэн туслалцаа үзүүлсэн байна. Хятад ард улсын Бээжин опрын театрын улилгаар саявтархан Хятад ард улсад ирсэн монгол улсын театрын найруулагч нөхөр Гэндэн тайзны талаар нилээд зүйлийг зөвлөсөн байна. Фань Жунь-хун “Учиртай гурван толгой”-г Бээжин опер болгон зохиож, Ма Янь-сян найруулжээ. Хөгжмийг Лю Жидянь эмхлэн зохион байгуулав. Жан Юань-си, Юнь Янь-мин, Жан Чунь-хуа нар голлон тогложээ, 6 дугаар сарын сүүлчээр Бээжин хотод анхны тоглолт боллоо. “Жиньминьжибао” сониноос Үнэн сонин.1956.06.30 №154 (6369) Бямба. 3-р нүүрт. БЭЭЖИН Хятадын Коммунист Намын Төв Хороонд


435 Агуу их Хятадын ард түмний шалгарсан жолоодогч Хятадын Коммунист Нам байгуулагдсан 35 жилийн ойг тохиолдуулан ах дүүгийн халуун баяр хүргэе. Хятадын ард түмэн,коммунист намынхаа мэргэн жолоодлогоор үндэсний эрх чөлөө, төрийн тусгаар тогтнолыг байлдан авч, ардын ардчилсан байгууллыг тогтоон, хүчирхэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын байгуулж, Зөвлөлт Холбоот Улсын төлөө тэмцлийг манлайлж байна. Ах дүү хятадын ард түмний амжилт ялалт бүхэнд монголын ард түмэн баярлан бахдаж байдаг юм Эх орондоо социализм байгуулах үйлсэд хятад хань нөхдийнхөө үзүүлж байгаа сэтгэл харамгүй тусламжинд монголын ард түмэн талархан баясаж Ардын Хувьсгалын 35 жилийн ойг угтаж зориг бадрангуй хөдөлмарлөж байна. Дэлгэр их Хятад оронд социализм байгуулах тэмцлийг чадамгай жолоодож байгаа ах дүү Хятадын Коммунист Намд улам шинэ шинэ амжилт олохыг Монгол Ардын Хувьсгалт Нам ерөөж байна. Хятадын аугаа их Коммунист Нам мандтугай! МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРОО Улаанбаатар хот.1956 оны 6 дугаар сарын 30. Үнэн сонин.1956.07.01 №155 (6370) Ням. 1-р нүүрт. БНХАУ-ын соёлын төлөөлөгчид эх орондоо буцлаа БНМАУ, БНХАУ-ын 1956 оны, соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор манай улсад ирсэн БНХАУ-ын соёлын төлөөлөгчид тус улсад 30 гаруй хоног зочлов. Төлөөлөгчдийг явахын өмнө Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд Л. Ванган хүлээн авч дайллаа. БНХАУ-ын соёлын төлөөлөгчид эх орондоо буцлаа. Төлөөлөгчдийг Улаанбаатар галт тэрэгний буудал дээр Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд Л.Ванган, Гадаадтай Соёлоор харилцах товчооны дарга Д.Цэрэндорж, ардын жүжигчин Ц.Цэвэгмид, нийслэлийн соёл урлагийн төлөөлөгчид үдэв. Төлөөлөгчдийг мөн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын Яамны хариуцлагатай ажилтан нар үдлээ. Үнэн сонин. 1956.07.01. №155 (6370). Ням. 1-р нүүрт. Яруу алдарт Хятадын Коммунист Нам Хятадын коммунист нам, хятадын ард түмний түүхэнд яруу алдарт шинэ үеийг бий болгосноороо ард түмний сэтгэл зүрхний энхрий хайрт нам юм. Хятадын коммунист намыг байгуулснаас хойш 35 жил болсны түүхт ойг өнөөдөр монголын ард түмэн бусад ах дүү ард түмний хамт сэтгэл бахдан тэмдэглэж байна. “Коммунист нам үгүй бол


436 Шинэ хятад улс байхгүй” гэж хятадын ард түмэн дуу шүлэгтээ оруулсныг үзэхэд амин гол ашиг тусыг нь хамгаалсан энэ намдаа ард түмэн чин үнэнээс итгэж хайр талархлаа илэрхийлж байдаг ажээ. Хятадын ард түмэн, олон зуун жил империализм ба феадолын дарлалын дор хагас колони, хагас феодалын нийгэмлэгийн хүнд гашуун зовлонг амсчээ. Гэвч хатуужил зориг ихтэй хөдөлмөрч даруу ард түмэн дарлагчдынхаа эсрэг цаг үргэлж тэмцэж ирэв. Өнгөрсөн зууны 40-өөд онд болсон хар тамхины дайнаас хойш зуу гаруй жилийн дотор хятадад олон удаа хувьсгал гарч эдгээр нь цөм ялагдаж байлаа. Гэсэн ч ард түмний тэмцлийн зориг мохсонгүй. Октябрийн социалист их хувьсгалын нөлөөгөөр хятадад үндсэний эрх чөлөөний хөдөлгөөн улам өрнөв. “Дэлхий дахины ба хятадын дэвшилт хүмүүсийн улс орныхоо хувь заяаг төлөвлөн тогтоох, өөрсдийн асуудлыг хянаж үзэх явдалд пролетарийн сургаалыг сургаалыг хэрэглэхэд нь Октябрийн хувьсгал туслав” гэж Мао Цзе-дунгийн хэлсэнчлэн, энэ үеэс хятадын пролетари нар марксист-ленинизмийг судалж эхэллээ. 1919 онд бүх орон даяар империализм, феодалыг эсэргүүцсэн алдарт “Тавдугаар сарын 4”-ний хөдөлгөөнөөс эхлэн хятадын ард түмний хувьсгалт тэмцэлд дэвшилт өөрчлөлт гарч, ажилчин анги идэвхжин, хувьсгалын удирдах хүч нь урьд буржуйлэг байсан бол энэ үеэс ажилчин ангийн улс төрийн роль тод болж ажилчин ангийн нам-коммунист нам байгуулагдаж хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн ялалт өрнөж эхэллээ. 1921 оны 7 дугаар сарын нэгэнд Шанхай хотноо хятадын коммунист намын анхдугаар их хурал хуралдаж хятадын коммунист намыг байгуулснаар хятадын ард түмэн, өөрийн авангард коммунист намын их тугийн дор үндсэний эрх чөлөөний тэмцэлд нэгдмэл ардчилсан фронтоор босч ирлээ. Коммунист намын удирдлагаар империализм ба феодалыг эсэргүүцсэн ардчилсан фронт байгуулах явдлыг 1925-27 онд болсон хятадын анхдугаар их хувьсгалын явц дундуур биелүүлж, харийн империализмын гар хөл болсон умартын цэргийн эрхтнийг ялсан билээ. 1927 оноос 1936 он хүртэл хятадын хувьсгалын хоёрдугаар үед хятадын коммунист нам ард түмний хувьсгалт тэмцлийн идэвхийг өрнүүлэн, газрын реформ явуулан удаан хугацааны хувьсгалт дайнд бэлтгэхэд саад болж Чан Кайшийн урвагч бодлогыг илрүүлэн өмнөд фронтын цэргийг хойт хятадад шилжүүлэн Японы империализмыг эсэргүүцсэн фронт байгуулах зэрэг ажил намын удирдлагаар гүйцэтгэгдэв. Хятадын коммунист нам, хагас колони, хагас феодалын нийгэмлэг бүхий хятад орны онцгой нөхцөлд марксист-ленинизмийг бүтээлчээр хэрэглэж, намын ажлыг хөдөө тосгоны зүг хандуулан, тосгонд хувьсгалт баз болоод хувьсгалын зэвсэгт хүчнийг пролетарийн удирдлагаар байгуулж, тосгоны удаан хугацааны хувьсгалт дайны түшиц газар болгов. Мөн империализмын үеийн хөрөнгөтний ардчилсан хувьсгалт пролетарийн гегемонийн тухай Лениний сургаалыг тус орны нөхцөл байдалд тохируулан, хүн амын олонхийг эзлэх тариачин, хотын жижиг хөрөнгөтөн, үндсэний хөрөнгөтөн, түүнчлэн империализм ба феодалыг эсэргүүцсэн сэхээтэнтэй ажилчин холбоо байгуулахын чухлыг коммунист нам заав.


437 Коммунист нам, ард түмнийг 1937 оноос Японыг эсэргүүцсэн дайнд шургуу удирдан 1945 онд зөвлөлтийн армийн хамтаар японы империализмыг цохиход хятадын ард түмний эх оронч зориг санааг өрнүүлж байлаа. 1945 оноос хойш хятадын ард түмэн, коммунист намынхаа удирдлагаар америкийн империалистуудын зарц урвагч Чан Кайшийн бүлгийн ноёрхлыг унагааж, 1949 онд хятадын Ардын Төв Засгийн Газрыг байгуулав. Тус орны дөрвөн үеийн хувьсгалт тэмцлийг удирдаж хувьсгалын ялалтыг байгуулахад нь Хятадын Коммунист Намд, бүх ард түмний нэгдмэл фронт, зэвсэгт тэмцэл, намын бүтээн байгуулах ажил гол зэвсэг нь болж байв. Хятадын ард түмний үндсэний эрх чөлөөний тэмцэл ялсан явдал марксист-ленинизмийн ялалтын баяр боллоо. Хятадын хувьсгалын анхан шатны үүрэг нь, ажилчин анги нь ард олныг удирдаж Хятад орон дахь империализм, феодалын ёсны ноёрхлыг унаган, хагас колони, хагас феодалын нийгэмлэгийг халж, шинэ ардын ардчилсан улс болгоход оршиж байв. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдаж Хятадын хувьсгал анхдугаар шат буюу шилжилтийн үеийг үндсэнд нь дуусгаад одоо хоёрдугаар шатанд орж социализм байгуулахад шилжин оржээ. Аль нэгэн улс орон социализмд орохдоо өөрийн өвөрмөц байдлаас янз бүрийн хэлбэрээр орно гэж марксист-ленинизм сургадаг. Хятадын коммунист нам шилжилтийн үеийн тухай Лениний сургаалыг үндэс болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулснаас хойшх туршлагаа бүртгэн 1952 онд шилжилтийн үе дахь намын ерөнхий шугамыг тодорхойлон гаргажээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны дараахь гурван жилд нам сэргээн босголтын ажлыг явуулан аж үйлдвэрийг сэргээн, газрын шинэчлэлт явуулжээ. Үүний дараа улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах ажилд орж 1955 оны хавар уул төлөвлөгөөгөө баталжээ. 1953-1957 гүйцэтгэх, БНХАУ-ын анхдугаар таван жилийн төлөвлөгөөний талаар намын тавьсан үндсэн зорилт нь улс орны социалист аж үйлдвэржилтийн анхны суурийг тавих , хөдөө аж ахуй, гар үйлдвэрийн хоршооллыг социалист ёсоор өөрчлөн байгуулах анхны суурийг тавих, хувийн үйлдвэр худалдааг социалист ёсоор өөрчлөн байгуулах суурийг тавихад оршиж байна. Социалист аж үйлдвэржүүлэлтийн үндсэн суурийг тавихдаа юуны өмнө хүнд аж үйлдвэр, өөрөөр хэлбэл металлурги, машины үйлдвэр, цахилгаан энерги, түлшний үйлдвэр, өнгөт металл, химийн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьжээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр 694 том үйлдвэр байгуулахаас 156 нь Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар байгуулагдах юм. Коммунист намын удирдлагаар хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөх хөдөлгөөн хятадын тосгонд хүчтэй өрнөж 1955 оны сүүлчээр хөдөө аж ахуйн 1900000 хоршоо байгуулж түүнд 70 сая тариачин өрх буюу бүх тариачин өрхийн 60 хувь нь оржээ. Хөдөө аж ахуйг хоршоолох ажлыг 1958 онд үндсэнд нь дуусгах юм. Хятадын коммунист нам, 35 жилйн дотор хувьсгалт тэмцлийг удирдан түүхт ялалт байгуулахдаа, зохион байгуулалтын талаар бэхжиж, үзэл суртлын талаар хатуужиж ирлээ. Намын дотор ажилчин ангийн ролийг багасгаж байсан барууны хэлбэрэлтэн мөн хувьсгалд


438 гол баз болох тариачны ролийг багад үзсэн “зүүний” чиглэлтэй тэмцэж, намын бат нэгдлийг хамгаалж ирлээ. Марксист-ленинизмийн их үзэл санаагаар зэвсэглэсэн Хятадын коммунист нам, пролетарийн диктатурын түүхт туршлагаар замнан, улс орноо социализмын байгуулалтад удирдахын зэрэгцээгээр улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар их үүрэг гүйцэтгэжээ. Н. Цэенжав Үнэн сонин.1956.07.01 №155 (6370) Ням. 2-р нүүрт. Бүгд Найрамд Хятад Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт ирэв БНМАУ-ын Засгийн газрын урилгаар Монгол Ардын Хувьсгалын 35 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч сайд БНХАУ-ын Сангийн Яамны сайд Ли Сянь-нянь, төлөөлөгчдийн гишүүн БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жан Минь нар өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэв. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг БНХАУ-ын Сайд нарын Зөвлөлтийн дарга Ю.Цэдэнбал, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамдин, Гадаад Явдлын Яамны сайд Д.Адилбиш, яамдын сайд П.Баатар, Д.Мололжамц, О.Баточир, орлогч сайд Л.Ванган, Н.Ядамжав, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга Б.Ламжав, БНМАУ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга С.Удвал, Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч Г.Минжүүр, Дорнод хэлтсийн эрхлэгч Санжмятав нар угтлаа. БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг СССР, БНЧУ, БНААУ-ын засгийн газрын төлөөлөгчид болон,СССР-ын Онц, Бүрэн эрхт Элчин сайд В.И.Пясарев, БНАСАУ-ын Онц,Бүрэн эрхт Элчин сайд ХолДон Чер, БНХАУ-ын Онц, Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүн Хэ Ин БНУАУ-ын Онц, Бүрэн эрхт Элчин сайд Эмил Гошел, БНРАУ-ын Онц Бүрэн эрхт Элчин сайд Михай Даль БНААУ-ын Онц, Бүрэн эрхт Элчин сайд Михаль Прифти нар болон элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар угталцав. БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг нисэх онгоцноос гарч ирэхэд хүндэт харуул жагсаж хөгжимд БНХАУ,БНМАУ-ын төрийн дуулал эгшиглэв. БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдөд нийслэлийн сургуулийн пионерууд цэцгийн баглаа барив. Үнэн сонин. 1956.07.10 №162 (6377) Мягмар. 1-р нүүрт. БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ю.ЦЭДЭНБАЛ БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАВ


439 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 7 дугаар сарын 9-нд БНХАУын Ерөнхий сайдын орлогч сайд БНХАУ-ын Сангийн Яамны сайд Ли Сянь-нянь, төлөөлөгчдийн гишүүн БНХАУ-ын Гадаад Худалдааны Яамны орлогч сайд Жан Минь нарын төлөөлөгчдийг хүлээн авч ярилцав. Хүлээн авч ярилцахад нөхөр Д.Дамба, Ж.Самбуу, тэргүүтэй нам улсын удирдагчид, мөн Гадаад Явдлын Яамны сайд Д.Адилбиш байлцав Үнэн сонин. 1956.07.10 №162 (6377) Мягмар. 1-р нүүрт. БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Ли Сянь-нянийн хэлсэн үг Хайрт хань нөхөд өө! Монгол ардын хувьсгалын ялсан 35 жилийн ойн яруу алдарт баярын өдрийг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар болон Хятадын ард түмний өмнөөс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Монголын ард түмэнд чин сэтгэлийнхээ халуун баярыг хүргэе! (Нижигнэтэл алга ташив). 35 жилийн өмнө монголын ард түмэн Монгол Ардын Хувьсгалт Намынхаа удирдлагын дор баатар тэмцлийн үр дүнд харгис феодалын ноёрхлыг түлхэн унагааж, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглан, ардын ардчилсан байгуулалтыг тогтоож бэхжүүлсэн билээ. Монголын ард түмэн феодалын дарлалын дор урт удаан хугацаанд хүнд бэрх, гашуун зовлонг амсаж байжээ.Монголын ардын хувьсгал ялсан явдал бол монголын нийгмийг үндсээр нь өөрчлөхийн нөхцөл болсон юм. Мөн түүнчлэн монголын ард түмний хөгжилтийн өргөн дардан замыг нээж өгсөн билээ. Өнгөрсөн энэ 35 жилийн дотор Монгол Ардын Хувьсгалт Нам, өөрий эх орон, ард түмнээ зөв жолоодож марксизм-ленинезмийн сургаалаар удирдуулан аугаа их Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар удаа дараагийн нийгмийн өөрчлөлтийн ба эдийн засгийг хөгжүүлэх арга хэмжээ авч хуучны нийгмийн үлдэгдэл болох хоцрогдмол ба гуйланчлалыг арилгаж өөрийнхөө орныг сайн сайхан жаргалант социализм өөд жолоодож ирсэн билээ. 1954 оны 11 дүгээр сард хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын 12 дугаар их хурлаар батлагдсан улс орны эдийн засаг соёлыг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө бол монголын ард түмнийг социализмын замаар хөгжүүлэх аугаа их программ болсон юм. Монголын ард түмэн энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн биелүүлэх тэмцэлд асар их амжилт олж 1955 онд улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Том хэмжээний сангийн аж ахуй хөдөө аж ахуйн нэгдэл болон өвс хадах морин станц улам олширч, хөдөө аж ахуйн социалист сектор улам өсөн нэмэгдэж одоо үеийн аж үйлдвэр ба харилцан холбоо, тээврийн талаар шинэ амжилтуудыг олсон билээ.


440 Монголын ард түмний эдийн засаг хөгжилийн хамт түүний соёл, материаллаг аж амьдралын хэмжээ өдөр ирэх тутам чинээлэг байдаг болсоор байна. Монголын ард түмний энэ ололт ялалт бол өөрийнхөө хувь заяаг шийдвэрлэгч монголын ард түмний аугаа их хүнлэг чадал ба ардын ардчилсан байгуулалтын давуу чанарын амьд илрэл мөн. Монголын ард түмэн бол эрэлхэг баатар зоригтой бөгөөд энх тайвныг эрхэмлэдэг юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан тэр өдрөөс эхлэн өөрийнхөө эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө цуцалтгүй баатар зоригтойгоор тэмцэж, империализмын довтолгоо халдалгыг нэг биш удаа няцааж байсан ба японы империализмыг эсэргүүцэх дайнд идэвхтэй оролцсон явдал бол Ази ба олон улсын энх тайвны үйлсэд чухал нэмэр болсон юм. Одоо ч гэсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс энх тайвныг эрхэмлэгч улс түмний хамт олон улсын хоорондын хурц байдлыг сулруулах ба бат бэх энх тайвныг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааны бэхжилтийн төлөө тууштай тэмцэж байгаа юм. Хятадын ард түмэн, дотно хайрт хөрш болох Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ шинэ ололт амжилт бүхэнд үүрд баярлан бахдаж байдаг юм. Хятадын ард түмэн ба монголын ард түмэн хоёрын харилцаа холбоо нь хэзээ хэзээнээсээ гүн зузаан элэгсэг дотно байгаа юм. Манай хоёр улсын ард түмэн адил түүхт хувь заяаг авж үзэж ирсэн юм. Нийгмийн дайсныг эсэргүүцсэн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд бие биеэ үргэлж харилцан зоригжуулж хамт тэмцэж ирсэн билээ. Нэн ялангуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулснаас хойш манай хоёр ард түмний хоорондын нөхөрсөг харилцааны шинэ үе нээгдсэн бөгөөд социализмыг байгуулах ба даян дэлхийн энх тайвныг хамгаалах хамтын чиглэл бол манай хоёр улсын ард түмнийг улам нягтруулан холбосон юм. Ойрын жилүүдэд манай хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл зэрэг бүх талын нөхөрлөл хамтын ажиллагаа улам бэхжих болно. Манай хоёр улсын хоорондын худалдаа жил ирэх тусам өсөж, эдийн засаг, соёл зэрэг бүх талын нөхөрлөл хамтын ажиллагааа улам өрнөж, соёлын харилцаа өдөр тутам өргөжиж, хоёр улсын засгийн газрын удирдагч нарын хоорондын харилцан айлчлах явдал ард түмний хоорондын найрамдалт хамтын ажиллагаанд улам сайн нөхцөлийг бий болгосон юм. Хайрт хань нөхөд өө! Хятад монголын ах дүү айл хөршийн найрамдалт харьцаа, хамтын ажиллагааны бэхжилт хөгжил нь зөвхөн манай хоёр улсын социализмыг байгуулах их үйл хэргийн хөгжилд нэмэр болохоор үл барам харин даян дэлхийн энх тайван, ардчиллын хүчний өсөлтөд чухал зүйл болно гэдэгт бат итгэж байна. Өнөөдөр монголын ард түмэнд өөрийнхөө түүхт ач холбогдол бүхий баярын өдрийг баяр баясгалангаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа үеийг тохиолдуулан хятадын ард түмний өмнөөс монголын ард түмэнд түүний гялалзсан амжилтад халуун баярыг хүргэе! (Алга ташив.) Монголын ард түмэн өөрийнхөө эдийн засаг, соёлын хөгжилт ба даян дэлхийн энх тайвныг хамгаалах үйл хэрэгт улам их амжилт олох болтугай гэж ерөөе! (Алаг ташив.)


441 Бүгд Найрамдах Монгол Ард Улс мандтугай! Монгол Арды Хувьсгалт Нам мандтугай! Хятад Монгол хоёр улсын хоорондын үүрдийн нөхөрлөл ба хамтын дотно ажиллагаа бэхжтүгэй! Даян дэлхийн энх тайван манд тугай! (Удтал нижигнүүлэн алга ташив.) Үнэн сонин. 1956.07.11. Лхагва. №163(6378) 1-р нүүрт. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Д.Адилбиш нарт Монголын Ардын Хувьсгалын ялалтын 35 жилийг ойг тохиолдуулан БНХАУ-ын засгийн газар, ард түмэнд зүрхний баяр хүргэе. Монголын ард түмэн, 1921 оны 7 дугаар сарын 11-нд феодалын харгис ноёрхлыг унагааж, Ардын Хувьсгалын ялалтыг хийжээ. Монголын ард түмэн, өнгөрсөн 35 жилийн дотор зөвхөн ардын ардчилсан байгууллаа бэхжүүлсэн төдийгүй, улс орнынхоо эдийн засаг соёлын байгуулалтад сайхан амжилт олжэээ. Энэ бүх амжилт нь энх тайван, ардчилал, социализмын хүчийг нэмэгдүүлэх, Ази болоод дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой юм. Хятадын ард түмэн, ах дүү Монголын ард түмний олсон амжилтад хязгааргүй их баярлаж байна. Энх тайвны байгуулалтаа улам их шинэ амжилт олохыг Монголын ард түмэнд ерөөе! Монгол-Хятадын ард түмний найрамдал улам бэхжин хөгжих болтугай. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга МАО ЦЗЭ-ДУН Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны Дарга ЛЮ ШАО-ЦИ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАИ Бээжин хот 1956 оны 7 дугаар сарын 9 Үнэн сонин. 1956.07.12. Пүрэв. №164(6379) 1-р нүүрт. БНХАУ-ЫН ДАРГА НӨХӨР МАО ЦЗЭ-ДУН, БНХАУ-ЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НӨХӨР ЛЮ ШАО-ЦИ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БӨГӨӨД ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД НӨХӨР ЧЖОУ ЭНЬ-ЛАЙД БНМАУ-ын бүх ард түмэн Засгийн газар болоод та нөхдөөс манай үндэсний баяр Монгол Ардын Хувьсгалын 35 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэсэнд БНМАУ-


442 ын Засгийн газар, Монголын бүх ард түмний өмнөөс зүрхний халуун баяр хүргэн чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Монголын ард түмэн, феодалын ба колонийн дархлалыг устгаж, БНМАУ-ын улс төр, эдийн засаг, соёлын байгуулалтад өнгөрсөн 35 жилийн дотор асар их амжилт олж, тус орны олон үеийн хоцрогдолыг зоригтой давлаа. Ардын Хувьсгалт Намын нягт хүрээлсэн Монголын ард түмэн, аугаа их Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ-ын зэрэг социалист лагерийн орны ард түмэнтэй байгуулсан эвдрэшгүй найрамдлаа батжуулан бэхжүүлж, улс орондоо социализм байгуулахын төлөө зориг төгөлдөр хөдөлмөрлөж байна. Монголын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үзүүлж байгаа ах дүүгийн зүйл бүрийн тусламжийг түшиглэж, өөрийн орны эдийн засаг, соёлыг хөгжүүлэх зорилтыг амжилттай биелүүлэх тэмцлийг өрнүүлж байна. Монголын ард түмэн, өөрий аугаа их хань Зөвлөлт, Хятад хоёр улсын ард түмнээс бидэнд үзүүлж байгаа их тусламжид чин зүрхнээсээ баярлаж байна. Ах дүүгийн зүйл бүрийн тусламж үзүүлж байгаа явдалд та нөхөд болоод та нөхдөөр уламжлан аугаа их Хятадын ард түмэнд чин зүрхний халуун баяраа дахин дахин дэвшүүлж байгаагаа илэрхийлэхийн хамт БНХАУ-ыг хөгжүүлэн цэцэгжүүлж социализмын байгуулалтын үйлсэд шинэ шинэ амжилт олохыг чин зүрхнээсээ ерөөе. Аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай! БНМАУ, БНХАУ-ын хамтын нягт ажиллагаа эвдрэшгүй найрамдал хөгжин бэхжих болтугай! БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга нөхөр Ю.Цэдэнбал БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Д.Адилбиш Үнэн сонин. 1956.07.12. Пүрэв. №164(6379) 1-р нүүрт. Хятадын Коммунист Намын Төв Хороонд Монголын Ардын Хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэсэн явдалд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноос Хятадын Коммунист Намд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Эрх чөлөөт аугаа их эх орондоо социализм байгуулах үйл хэргийг жолоодож, Ази тив болон дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхийн төлөөний тэмцэлдээ шинэ шинэ амжилт олохыг Хятадын Коммунист Намд ерөөж байна. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал улам бэхжиж цэцгэлтүгэй. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо Улаанбаатар. 1956 оны 7 дугаар сарын 11. Үнэн сонин. 1956.07.13. Баасан. №165(6380) 1-р нүүрт.


443 Хятад нөхөд баярлаж байна Ардчилал социализмын хүчит лагерийн нэгдсэн бат гэр бүлд багтсан орнуудын ард түмэн, манай хилийн цаадахь анд нөхөд цөм монголын ард түмэнтэй хамт Ардын хувьсгалын 35 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. Тэдний дунд 600 сая хятадын ард түмэн монголын үндсэний баярыг өөрийнхөө баярын адил ёсолж байна. Бээжин хотын “Бейхай” цэцэрлэгт “БНМАУ социализмын замд” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн нээж, Бээжингийн олон зуун мянган хүн монгол орны хөгжилтэй танилцуулах тэр үзэсгэлэнг сонирхон үзэж байна. Гэрэл зургийн ийм үзэсгэлэн Шанхай, Кантонт нээгдэж, Хятадын Тянзцянь, Ухань, Муклен хотод монголын хөгжлийн тухай самбаруудыг тавьжээ. Монголын Ардын Хувьсгалийн 35 жилийн ойн баярыг тохиолдуулан Хятадын Шинэ Ардчилсан Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос Бээжингийн соёлын ордонд хурал, Бээжингийн их сургууль, 40 дүгээр дунд сургуульд хурал үдэшлэг хийв. 7 дугаар сарын 10-ны орой Бээжингийн ардын театрт БНХАУ-ын соёлын яамнаас олон нийтийн төлөөлөгчдийн баярын их хурал хийв. Театрын их танхимыг “Хятад, Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай!” гэж хятад, монгол хэл дээр бичсэн лозун, Мао Цзе-дун Цэдэнбал хоёрын хөрөг, монгол хятадын төрийн далбаагаар чимэглэжээ. Хурлын тэргүүлэгчдийн байранд төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай, ерөнхий сайдын орлогч Дэн Сяо-пии, ардын хурлын байнгын хорооны орлогч дарга Шэн Цзин-жу, Соёлын Яамны сайд Шэн Янь-бин, гадаад яамны орлогч сайд Цзи Пен-фей, төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Си Цун-сюн, Бээжин хотын орлогч дарга Цзан Юй-ю, БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Б.Очирбат нар байв. БНХАУ-ын соёлын яамны сайд Шэн Янь-бин баярын хурлыг нээж, БНМАУ,БНХАУын төрийн дууллыг сүр жавхлантай эгшиглэв. БНХАУ-ын төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга Си Цун-сюн монголын ард түмний социализмын байгуулалтад олж байгаа амжилтын тухай хэлсэн үгэндээ монголын ард түмэн бол энх тайвныг чин сэтгэлээсээ эрмэлзэгч үндэстэн юм. БНМАУ-ын засгийн газар энх тайвны гадаад бодлогыг явуулж ирсэн ба явуулсаар байгаа бөгөөд үүгээрээ энх тайвныг хамгаалах, улс түмний найрамдалт хамтын ажиллагааны үйлсэд ба түрэмгийлэл гаргуулахгүй байх явдалд үнэтэй хувь нэмрийг оруулж байна. Монголын ард түмэн үндэсний эртний соёлтой олон зуун жилийн түүхтэй юм. Монголын ард түмэн хувьсгалт ялалт хийж, хувь заяагаа гартаа авснаас хойш 35 жилийн дотор цэцэглэн мандаж байгаа өнөр баян хүчтэй жаргалтай төрийг байгуулах үйлсэд цуцалтгүй зүтгэж гайхамшигт амжилт олжээ гэлээ. Дараа нь БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Б.Очирбат үг хэлэв. Нөхөр Очирбат 35 жилийн турш монголын ард түмний олсон амжилтыг тодорхой яриад хэлэхдээ. БНХАУ бүрэлдэн тогтсон явдал манай ах дүү хоёр орны харилцааны түүхэнд шинэ үеийг нээж, монгол, хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаа хөгжин өргөжиж байгаа бөгөөд социалист байгуулалтад олж байгаа хятадын их амжилт, БНХАУ-аас манай


444 оронд үзүүлж байгаа эдийн засгийн тусламж нь ардын аж ахуйг хөгжүүлэх үйлсэд хөдөлмөрийн их амжилтад монголын ард түмнийг зоригжуулж байна гэлээ. Хурлын дараа хятадын Бээжин хотын оперын театрын жүжигчид “Учиртай гурван толгой” гэдэг жүжиг тавьж сонсогчид их сонирхон үзлээ. Хятадын хөдөлмөрчид монголын хувьсгалын 35 жилийн ойн баярыг ингэж ёслон тэмдэглэж байгаа нь Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал хамтын ажиллагаагаа өдрөөс өдөрт улам хөгжин цэцэглэж байгаагийн яруу сайхан илрэл болов. Шанхай, Цунчин, Мукдэн зэрэгт бас хурал цуглаан болжээ. Д.Эрдэмбэлэг, Үнэн сонин. 1956.07.13. Баасан. №165(6380) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭХ ОРОНДОО БУЦАВ БНМАУ-ын Засгийн газрын урилгаар Монгол Ардын Хувьсгалын 35 жилийн ойн баярт оролцохоор ирсэн БНХАУ-ын засгийн газрын Ли Сянь-нянь тэргүүтэй төлөөлөгчид, мөн БНАСАУ-ын засгийн газрын Юн Гон Хун тэргүүтэй төлөөлөгчид энэ 7 дугаар сарын 14-ны өдөр эх орондоо буцлаа. Улаанбаатарын галт тэрэгний буудлыг БНХАУ, БНАСАУ, БНМАУ-ын далбаагаар чимсэн байв. Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр БНХАУ, БНАСАУ-ын засгийн газрыг төлөөлөгчдийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарын бичгийн дарга Д.Дамба, БНМАУ-ын Сайд нарийн Зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, Д.Цэнд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн, Ц.Дүгэрсүрэн, Д.Самдан, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамдин, Гадаад Явдлын Яамны сайд Д.Адилбиш, яамдын сайд нар ба орлогч сайдууд, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга Б.Ламжав, Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч Г.Минжүүр, Дорнод хэлтсийн эрхлэгч Х.Санжямтав нар үдэж гаргав. БНХАУ, БНАСАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг БНМАУ-ын хил хүртэл БНМАУын Худалдааны Яамны сайд П.Баатар, Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн орлогч эрхлэгч Д.Дэмиддагва нар үдэхээр явав. БНХАУ, БНАСАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг СССР, БНЧУ-ын засгийн газрын төлөөлөгчид, Бирмийн Холбооны ерөнхийлөгчийн бие төлөөлөгч нар болон нийслэл Улаанбаатар хотноо суугаа СССР, БНХАУ, БНАСАУ, БНЧУ-ын элчин сайдын яамдынхан үдэлцэв. БНХАУ, БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр хүрч ирэхэд хүндэт харуул жагсаж, хөгжимд БНХАУ ба БНАСАУ, БНМАУ-ын төрийн дуулал


445 эгшиглэв. БНХАУ, БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг явахад нийслэлийн сургуулийн пионерууд цэцгийн баглаа барилаа. Үнэн сонин. 1956.07.16. Даваа. №167(6382) 1-р нүүрт. Сэтгэл татсан урлаг Манай хот хөдөөний үзэгч ард олон, монголд зочлон ирсэн Люйда хотын дуу-бүжгийн ансамблийн тоглолтыг их сонирхон Зүүн-хойт Хятадын ардын урлагийн гарамгай төлөөлөгчдийн сэтгэл татам билэг авьяас, уран чадварыг бахдаж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Люйда хотын 1948-1949 онд байгуулагдсан энэ ансамбль ардын дуу, бүжгийн анги, Бээжин оперын ангиас бүрджээ. Хятадын ард улсад шинэ театр, ансамбль олноор бий болж, ардын авьяастныг хүмүүжүүлэн түргэн хугацаанд их амжилт олсон нь коммунист намын мэргэн заалт, дотно халамжийн ач билээ. 1942 онд Яньань хотод болсон утга зохиол, урлагийн ажилтны зөвлөгөөн дээр Мао Цэе-дунгийн хэлсэн үг, коммунист намынхаа заалтаар шинэ үеэ нээж, үзэл суртлын өргөн дэлгэр мөрийн хөтөлбөртэй болсон хятадын хөгжмийн соёл, театрын урлаг, яруу найргийн утга зохиол нь арлын засгийн үед бахтай сайхан хөгжиж байна. Бид Люйдагийн ансамблийнх тоглолтыг үзэхдээ ард түмэндээ ойр дотно, яруу сайхан хөгжим, дуу сонсож байна. Шинэ хятад хөгжмийн зохиолчид марксизм-ленинизмийн үзэл санаа, Мао Цэе-дунгийн зоригжуулсан заалтаар жолоогоо барьж ард олны амьдрал тэмцлийг гүнээ судлах, шинэ их хятад гүрнийхээ хөдөлмөрчин олны амьдралд биелж, хувьсган өөрчилж байгаа шинэ явдлыг зохиол бүтээлдээ зориг бадрангуй хурц тод тусгахыг эрхэм болгожээ. Хятадын хөгжмийн урлагийн хөгжилт нь өөрийн үндсэний хөгжмийн соёлыг тал бүрээс нь судлах, юуны урьд хятадын хөгжмийн соёлын шилдэг уламжлалыг хөгжүүлэх, бүтээлчээр эзэмших өргөн зам нээх-ардын хөгжмийг судлахын нэн чухлыг нотолж байгаа юм. Хятадын хөгжмийн зохиолчдыгн шинэ зохиол бүтээл бол ардын хөгжмийг судлан эзэмших нь мэрэгжил авьяастны хөгжмийн бүтээлд зохистой сайхан нөлөө тусгадгийг илт үзүүлж байна. Ансамблийн хөгжимчид “Шувуу жиргэж байна”, “Дөрвөн цаг” гэх зэрэг ардын бүтээлээс гадна шинэ үеийн олон сайхан хөгжмийг үзэгчдэд танилцуулж байна. Лимбэ, хуучир, шэн, пипа зэрэг олон хөгжмөөр бүрдсэн үндсэний симфони оркестр хөгжим нь яруу сонсголонтой бөгөөд Гао Чан-жи зэрэг жүжигчдийн хөгжимдөх нь тун чадалтай бахдалтай ажээ. Ансамблийн оркестрын уран сайхны удирдагч Ван Ши-лу “Цэцэг таасан нь”, “Ярилцсаар байтал үүр цайлаа” гэх зэрэг сайхан дуу зохиожээ. Ван Ши-лу авьяаст хөгжмийн зохиолч мөнийг түүний эдгээр шинэ бүтээл үзүүллээ. Люйдагийн ансамблийн дуучид ардын дууг маш сайхан дуулдаг юм байна. Дуучид нь дуулж байгаа нь таатай сайхан юм. Ансамблийн дуучид “Улаан туг” гэдэг монголын хувьсгалын анхны дуу, “Ижилдээ ганц шарга” гэдэг хошин дууг монгол хэлээр дуулж, монголын хөгжмийн зохиолч Мөрдоржийн “Ган зам”, Дарамзагдын “Сэлэнгэ мөрөн” гэдэг


446 дууг хятад хэлээр дуулж байгаа нь үзэгчдийн сонирхлыг маш их татаж байна. Эмэгтэй дуучид “Сэлэнгэ мөрөн”-г хэдий хятад хэлээр дуулавч, Өргөн Сэлэнгэ минь холын замдаа Ойн дундуур шуугин урсана. Өтгөн шаргал тариалан нь Түүний дэнжид халиуранхан байна гэдэг үг нь чихэнд сонсдох шиг болж, сэлэнгийн усыг сэтгэлд бодогдуулж байгаа нь эвлэг найралдсан хоолойгоор уянгатай сайхан дуулагч ардын дууны мастеруудын уран чадлыг үзүүлжээ. “Эрвээхий”, “Янь гэр”, “Жижиг бөмбөрт” ордос бүжиг зэрэг уран хөдөлгөөнт бүжгээрээ Люйдагийн ансамблийн бүжигчид үзэгчдийг баясгаж байна. “Эрвээхий” бүжигт голлон тоглож байгаа Чжоу Гуан-хуэй бол бага наснаасаа ардын урлагаас сурч Бээжингийн бүжгийн дээд сургуульд суралцан улам мэрэгжил ирсэн олсон бөгөөд гялалзсан авьяастай залуу жүжигчин юм. Опер, хөгжим, бүжгийн урлагийн 1953 оны үзлэг дээр гарамгай сайхан тоглолтоороо шагнал авчээ. Жүжигчин Жан И бөмбөрт бүжгийн аятайхан найруулсны дээр анчин болж чадамгүй бүжиглэж байна. Бас Хиа Синь-жунь зэрэг жүжигчид их л авьяастайгаа үзүүлэн бүжиглэж шинэ амьдралын баясгаланг цогтой харуулж байна. Бээжин опер бол хятадын үндэсний өвөрмөц урлагийн алдарт уламжлалтай бөгөөд драм, хөгжим, бүжиг, дүрслэх урлаг шиг өөрийн онцлогтой юм. Найруулагч бөгөөд жүжигчин Чжан Тэй-хуа, мөн Чжоу Шао-лоу, Бээжин оперын ран сайхны удирдагч Ха Хунбин зэрэг олон жилийн туршлагатай жүжигчид, Тянь Мэй-юй зэрэг улам бадрах билэг чадалтай залуу жүжигчдийн аль аль нь жүжгийн рольд сайхан тоглодог юм байна. “Тэнгэрийн орныг түйвээсэн нь”, “Гурван замын уулзвар дээр”, “Зуун цэргээр Вэй улсын цэргийн хороог дайрсан нь” гэх зэрэг тэдний жүжиглэж байгаа Бээжин оперын хэсэг сонирхолтой юм. Ши Най-янийн зохиосныг XIV зууны үед Ло Гуань-чжуний засч боловсруулсан “Гурван улс” гэдэг хятадын алдарт уран зохиол монгол хэлэнд аль хэдийнээ орчуулагдсан билээ. “Зуун цэргээр Вэй улсын цэргийн хороог дайрсан нь” гэдэг жүжиг нь түүхийн тэр зохиолд гардаг (III зууны үеийн) Вэй Шу, Ү гурван улсын үргэлж дайтаж байсан явдлаас сэдэвлэж, түүний нэг хэсгийг урнаар дүрслэн үзүүлжээ. Энэ оперыг тайзны урлагийн 24 жилийн туршлагатай жүжигчин Чжан Тэй-хуа зохиожээ. Люйдагийн ансамбль их амжилт олсон нь ардынхаа урлагаас сурч түүний шилдэг уламжлалыг хөгжүүлэн, шинэ амьдралын яруу тусгал болсон шинэ урлагийг бүтээлцэж байгаа учир юм. Монголын үзэгчдэд ардынхаа урлагийн дээжээс сэтгэл бахдан тоглож танилцуулсан тус ансамблийн жүжигчдэд баярласнаа илэрхийлэхдээ, уран бүтээлд нь цаашдын амжилт хүсч байна. Н.Жамбалсүрэн Үнэн сонин. 1956.07.31. Мягмар. №178 (6393) 1-р нүүрт.


447 Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалах яамны сайд маршал Пын Дэ-хуайд Бүгд найрамдах Хятад Ард Улсын яруу алдарт ардын чөлөөлөгч армын 29 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Ардын цэргийн албан хаагчдын өмнөөс хувиасаа танд болоод танаар уламжлан аугаа их БНХАУ-ын ардын чөлөөлөгч армийн дайчдад зүрхний халуун байр хүргэе. Хятадын ард түмний бүтээлт хөдөлмөрийг хангах, улс төр, байлдааны бэлтгэлийг дээшлүүлэх талаар улам амжилт гаргахын танд болоод ардын чөлөөлөгч армын дайчдад ерөөе. БНМАУлсын Цэргийн ба Нийгмийг аюулаас Хамгаалах Хэрэг эрхлэх яамны сайд дэслэгч генерал Б.Дорж Улаанбаатар хот Үнэн сонин. 1956.08.01. Лхагва. №179 (6394) 1-р нүүрт. Бүгд найрамдах Хятад ард улсын жүжигчдийг дайлав БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нөхөр С.Лувсан өчигдөр БНМАУ, БНХАУ хоёрын хооронд соёлоор харилцах 1956 оны төлөвлөгөө ёсоор тус улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Люйда хотын дуу бүжгийн ансамблийн жүжигчдийг дайлав. Дайллага дээр БНМАУ-ын Гадаад Явдлын Яам, Соёлын Яамны хариуцлагатай ажилтан нар, нийслэлийн соёл урлагийн төлөөлөгчид байлцав. Мөн дайллага дээр БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин болоод Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар байв. Дайллага элэгсэг дотно байдалтай боллоо. Үнэн сонин. 1956.08.12. Ням. №189 (6404) 1-р нүүрт. БНХАУ-ын жүжигчид Улаанбаатараас явав БНМАУ, БНХАУ-ын хооронд соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор тус улсад хүрэлцэн ирж Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярт оролцсон БНХАУ-ын Люйда хотын дуу бүжгийн ассамблийнхан тус улсад нэг сар гаруй зочлоод өчигдөр Улаанбаатараас явав. Жүжигчдийг галт тэрэгний буудал дээр БНХАУ-ын соёлын яамны орлогч сайд Л.Ванган, Гадаадтай соёлоор харилцах товчооны дарга Д.Цэрэндорж, Гадаад Явдлын Яам, Соёлын яам, Улаанбаатар хотын намын хороо, гүйцэтгэх захиргааны хариуцлагатай ажилтан нар, нийслэлийн соёл урлагийн төлөөлөгчид үдэв. Мөн БНХАУ-ын БНМАУ-д суугаа элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан үдэв.


448 Люйда хотын дуу бүжгийн ансамблийнхан тус улсаас зөвлөлт холбоот улсал очиж тоглох болно. Жүжигчдийг гадаадтай соёлоор харилцах товчооны хариуцлагатай ажилтан Хишигт, Эрдэнэ нар тус улсын хил хүртэл үдэхээр дагалдан явав. Үнэн сонин. 1956.08.14. Мягмар. №190 (6405) 1-р нүүрт. Хятадын ард түмний үнэт сайхан тусламж “Үнэн” сонины өнөөдрийн дугаар БНХАУ-аас БНМАУ- д эдийн засгийн ба техникийн тусламж үзүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрийн тухай Монгол-Хятадын албан мэдээг нийтэлж байна. Хятад ба Монголын хөдөлмөрчин ард түмэн хэзээнээс найрсаг дотно зэрэгцэн явж ирсэн юм. Ялангуяа манай хоёр оронд ардын хувьсгал ялж, хөдөлмөрчид өөрсдийн орны бүх эрх мэдлийг гартаа авснаас хойш манай ард түмнүүдийн уламжлалт найрамдал нь бүрэн төгс эрхт байдлаа харилцан хүндэтгэж, бие биендээ ах дүүгийн халуун тусламж үзүүлэх социалист зарчим дээр хөгжиж байна. Социалист системийн манлай аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын их лагерьт хүндэт байрыг эзэлж байгаа монгол,хятад хоёр улсын ард түмний өдөр тутам өрнөн бэхжиж байгаа бат зузаан найрамдал нь социализмыг байгуулахын төлөө тэмцэж байгаа манай орнуудын эдийн засаг, соёлын цаашдын хөгжилтөд үлэмж их тус хүргээд зогсохгүй, дэлхий дахины социалисм системийн хүчийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах юм. Агуу их Зөвлөлт Холбоот Улс бидэнд өдөр тутмын тусламж үзүүлж байсан ба үзүүлсээр байна. Зөвлөлтийн ард түмний шууд туслалцаатайгаар манай ард түмэн өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг байдан олж, социализмын замаар итгэлтэй давшиж байна. Зөвлөлт Холбоот Улс бидэнд үндэснийхээ аж үйлдвэрийг бий болгох, механикжуулсан кам тээвэр, харилцаа холбоог хөгжүүлэх болоод соёлын хувьсгал хийхэд шийдвэртэй тусламж үзүүлсэн билээ. Одоо Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар манайд Налайхын их уурхайн барилга 40000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууцны барилга барьж байна. Манай ард түмнүүдийн шилдэг хүвгүүдийн цусаар гагнагдсан Зөвлөлт Монголын найрамдал бол манай бүх амжилт ялалтын шийдвэрлэх чухал үндэс нь болж ирсэн ба болж ч байна. Одоо манай ард түмэн өөрийнхөө өөр хөрш БНХАУ-аас тусламж авч байна. Хятад-Монголын ард түмний ах дүүгийн найрамдал хэзээ хэзээнээс бат дотно болж, эдийн засаг, нягт хамтын ажиллагаа өрнөж байгааг 1956 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатарт БНМАУ ба БНХАУ-ын засгий газрын төлөөлөгчид гарын үсэг зурж байгуулсан Монгол- Хятадын хэлэлцээрийн ёсоор БНХАУ-аас манай улсад эдийн засгийн ба техникийн талаар 160 сая төгрөгийн тусламж үзүүлэх болсон байна. Үүнийг Монголын бүх хөдөлмөрчид бид ах дүүгийн том бэлэг гэж сэтгэл хангамжтай хүлээн авч, аугаа их Хятадын ард түмэн, түүний засгийн газарт баяр талархлаа илэрхийлж байна. Хятадын ард түмний энэ тусламж манай орны амьдрал хөгжилд олон талын чухал ач холбогдолтой юм. БНХАУ манай засгийн газрын хүсэлт ёсоор тусламжийн 160 сая


449 төгрөгөөр үйлдвэр соёлын хэд хэдэн томоохон газрыг 1956-1959 онд барьж өх үүнд: туйпууны завод, модон байшин, фанер хийх үйлдвэр, цаасны үйлдвэр, шилний завод, ноосон нэхмэлийн фабрик, ногоо тарих дулаалсан байр барьж байгуулна. Улаанбаатарт байгаа биеийн тамирын том ордыг барьж өгхөөс гадна Улаанбаатар хотын талбай, хот орчны замыг засаж төмөр бетон гүүрүүд барьж өх болно. Улаанбаатарт 1956-1957 онд барих туйпууны завод нь жил тутам 25 сая орчим туйпуу хийх хүчин чадалтай байх ба уул заводын дэргэд ваар үйлдвэрлэх ажлыг зохионо. Сүхбаатар хотод модон байшин хийх үйлдвэрийг фанер хийх фабрикийн хамт 1956- 1958 онд байгуулах ба бас Сүхбаатар хотод 1956-1959 онд цаасны фабрик барих бөгөөд тэр нь жил бүр 3000 тонноос доошгүй цаас үйлдвэрлэнэ. Эдгээр үйлдвэрийн газруудын барилгыг барьж машин тоноглолыг илрүүлэн угсарч, үйлдвэрийн ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ эдгээрт ажиллах олон мянган ажилчдын орон сууцны барилгыг дэлгүүр, гуанз, хүүхдийн цэцэрлэгийн хамтаар барихаар төлөвлөжээ. Хятадын ард түмний тусламжаар боссон үйлдвэрүүд манай эх орны үйлдвэр ба үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэх, хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлэхэд үлэмж их ач холбогдолтой зүйл юм. Эдгээр тусламж бол Зөвлөлт Холбоот Улс ба БНХАУ тэргүүтэй социалист лагерийн орнуудын ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааны үр дүн мөн Хятадын ард түмнээс социализмын төлөө тэмцэлд маань үзүүлж байгаа энэ ариун сайхан бэлгийг монголын ард түмэн хэзээд өндрөөр үнэлж бахархах бөгөөд түүнийг барьж босгоход нь монголын хөдөлмөрч ард түмэн хүч хөдөлмөрөө хайрлахгүй баяртай гар бие оролцох болно. Социалист лагерийн орнуудын ах дүү ард түмний ариун сайхан тусламжтайгаар монголын ард түмэн эх орондоо социализм байгуулах энх тайвны ариун үйлс их хөдөлмөртөө улам шинэ шинэ амжилт олох нь дамжиггүй. Үнэн сонин. 1956.08.30. Пүрэв. №204 (6419) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эдийн засгийн ба техникийн тусламж үзүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрийн тухай МОНГОЛ-ХЯТАДЫН АЛБАН МЭДЭЭ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол ард Улсын газартай тус хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар хэлэлцээ хийх өөрийн эдийн засгийн төлөөлөгчийг сүүлийн үед Улаанбаатарт ирүүлсэн билээ. Хэлэлцээр нь ах дүүгийн хамтын ажиллагаа гүн талархал чин сэтгэлийн нөхөрсөг байдалтай болж өнгөрлөө. Бүгд Найрамдах Ардын Засгиын газар Бүгд Найрамдах Монгол ард улсын газрын хүсэлтээр 160 сая рублийн хэмжээний буцалтгүй тусламжийг 1958-1959 онд үзүүлэх тухай шийдвэр гаргав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар, тэр олгосон тусламжийн


Click to View FlipBook Version