The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

450 хөрөнгөнд багтаан Бүгд Найрамдах Монгол Ард Улсад ноосон эдлэл үйлдвэрлэх нэхмэлийн фабрик, цаас үйлдвэрлэх фабрик, стандарт модон байшингийн завод, фанерийн фабрик, тоосго ваарын завод, шилний завод, хүнсний ногооны сангийн аж ахуй, мөн ногоо хадгалах зоорь, биеийн тамирын стадион, биеийн тамирын танхим, Улаанбаатар хотын доторх зам, Улаанбаатар хотын орчин тойрны засмал зам, гүүр болоод дээрх газруудын албан хаагч, ажилчдад зориулсан орон сууцны байшин, нийтийн байруудыг барьж туслана. Үүнтэй холбогдуулан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл Улаанбаатар хотод “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эдийн засгийн ба техникийн тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрт 1956 оны 8 дугаар сарын 29 үсэг зурав. Хэлэлцээрт Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газраас эрх олгосноор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн төлөөлөгчдийн дарга Хятадын Гадаад Худалдааны Яамны сайдын туслах Лу Сюй-жан, Монголын талаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газраас эрх олгосноор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Л.Цэнд гарын үсэг зурав. Үсэг зурахад: Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ-Ин, Элчин сайдын яамны зөвлөх Чан Дэ-чань, Мэн Ин, Элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Дэлгэр, Худалдааны атташе Ши Шэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн төлөөлөгчдийн орлогч дарга Куан Чи-чан, Ян Ши-жэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн төлөөлөгчдийн гишүүд ба элчин сайдын яамны ажилтан нар, Монголын талаас: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Сайд нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Б.Ширэндэв Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Д.Балжинням, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Д.Самдан, Ч.Сүрэнжав, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд О.Бат-Очир, Ц.Моломжам, С.Сосорбарам, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны орлогч сайд М.Дүгэрсүрэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Гадаад явдлын яамны хариуцлагатай ажилтан нар, БНМАУ-ын эдийн засгийн төлөөлөгчдийн гишүүд байлцав. Үнэн сонин. 1956.08.30. Пүрэв. №204 (6419) 1-р нүүрт. БНХАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю Цэдэнбал дайллага хийв БНХАУ-ын эдийн засгийн төлөөлөгчдийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю Цэдэнбал 8 дугаар сарын 29-нд хүлээн авч дайлав. Хүлээн авалт БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Б.Ширэндэв, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Л.Цэнд, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Ч.Сүрэнжав, БНМАУ-ын Яамдын сайд нар, БНМАУ-ын гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан, Монголын ба гадаадын хэвлэлийн төлөөлөгчид бусад албаны хүмүүс байлцав.


451 БНХАУ-ын талаас: БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Хэ Ин, Элчин сайдын яамны зөвлөх Чан Дэ-чань, Мэн Ин, элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэлгэр, элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Ши Шэн, БНХАУ-ын эдийн засгийн төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Гадаад Худалдааны Яамны туслах Лу Сюй-жан, мөн төлөөлөгчийн орлогч дарга Куан Чи-чан, Ян Ши- жэн болон төлөөлөгчдийн гишүүд байлцав. Хүлээн авалт дээр тус улсад суугаа элчин сайдууд байлцлаа. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн Эрхт элчин сайд Хэ Ин харилцан үг хэлэв. Дайллага туйлын найрсаг дотно боллоо. Үнэн сонин. 1956.08.30. Пүрэв. №204 (6419) 1-р нүүрт. БНХАУ-ын Элчин сайдын яаманд дайллага хийв БНХАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, манай хоёр улсын хооронд эдийн засаг-техникийн хэлэлцээрт гарын үсэг зурсныг тохиолдуулан, 8 дугаар сарыг 30-нд дайллага хийв. Дайллага дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Б. Ширэндэв, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Л. Цэнд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, БНМАУ-ын их хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, БНМАУ-ын яамдын сайд нар, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан, монголын ба гадаадын хэвлэлийн төлөөлөгчид байлцав. Мөн дайллага дээр БНХАУ-ын эдийн засгийн төлөөлөгчид, СССР-ээс тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд В. И. Писарев, БНАСАУ-аас тус улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, БНЧУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд Э. Гршел нар байлцлаа. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал нар харилцан үг хэлцгээв. Дайллага туйлын дотно найрсаг боллоо. Үнэн сонин. 1956.08.30. Пүрэв. №204 (6419) 1-р нүүрт. Хятадын коммунист намын төв хороо ба БНХАУ-ын засгийн газарт Хайрт нөхөд өө! БНХАУ-ын засгийн газрас манай оронд 160 сая рублийн үнэтэй аж үйлдвэр соёл ахуйн хэд хэдэн барилга барьж үнэгүй тусламжийг БНМАУ-д үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсаныг тохиолдуулан БНХАУ-ын Коммунист Намын Төв Хороо ба Засгийн газарт ах дүүгийн энэ тусламж үзүүлсэнд МАХН-ын Төв Хороо сайд нарын зөвлөл халуун талархал илэрхийлж байна.


452 Энэ тусламж нь капиталист ертөнцийн улсуудын хоорондох харицаанаас үндэсээрээ ялгавартай. Зөвлөлт Холбоот Улсаар манайх манлайлуулсан, манай хүчирхэг социолист лагерийн улсуудын хооронд тогтнон хөгшжиж байгаа ах дүүгийн жинхэнэ харицааг дахин тодоор харуулж байна. Агуу Их Зөвлөлт Холбоот Улсаас үнэлж барашгүй харамгүй тусламж үзүүлж байгаагийн үр дүн манай ард түмэн 35 жилийн турш эрх чөлөөтэй тусгаар тогтнон хөгжихдөө өөрийн эдийн засаг, соёлыг хөгжүүлэх талаар маш их амжилт олжээ. БНМАУ хүчирхэг социалист лагерь болоод агуу их БНХАУ бий болсоны үр дүнд социалист нийгэмлэгийг амжилттай байгуулахын тулд өөрийн эдийн засаг соёлыг түргэнээр хөгжүүлэх бололцоотой болсон юм. Манай орон одоо Зөвлөлт Социолист БНХолбоот улсын зүйл бүрийн байнгын тусламж, түүнчлэн БНХАУ-ын тусламж болоод Ардын Ардчилсан бусад орнуудтай тогтоосон хамтын ажиллагааг түшиглэж, өөрийн орны социализмын байгуулалтын зорилтыг гүйцэтгэж байна. Монголын ард түмэн өөрийн өмнөд аугаа их хөрш БНХАУ-ын асар их амжилтыг баяртай ширтэн харж агуу их Хятад ард улсын хүчин чадлыг бэхжүүлэх болоод социализм байгуулах үйлсэд нь шинэ их амжилт хүсч байна. Зөвлөлт социолист Бүгд Найрамдах Холбоот Улс, БНМАУ,БНХАУ ардын улсын болоод ардын ардчилсан бусад орны ах дүүгийн найрамдал байнга бэхжиж байгаа нь дэлхий дахины социализмын гялалзсан ялалт болж тийнхүү улс түмнээ энхтайвныг улам бэхжүүлж байна. Манай нийтийн хань агуу их Зөвлөлт Холбоот Улс тэргүүтээ социалист лагерийн улс гүрний ах дүүгийн найрамдал мандтугай. Ах дүүгийн ёсны баяр хүргэсэн. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1956 оны 8 дугаар сарын 30. Үнэн сонин. 1956.08.31. Баасан. №205 (6420) 1-р нүүрт. Хятадын Коммунист намын VIII их хуралд оролцох МАХН-ын төлөөлөгчид Улаанбаатараас нисэв Хятадын Коммунист намын VIII их хуралд оролцох МАХН-ын төлөөлөгчид энэ 9 дүгээр сарын 13-нд Улаанбаатараас Бээжин орохоор нисэв. МАХН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Дамба (төлөөлөгчдийн тэргүүн), МАХНын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нөхөр Цэнд, Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Хашгамбай, Дорноговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Цэрэвсамбуу, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд нөхөр Очирбат нар оролцжээ. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин тэдний хамт нисэв. Төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээрээс МАХН-ын Төв Хорооны Улс


453 Төрийн Товчооны гишүүн нөхөр Д.Балжинням, Б.Дамдин, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Д.Самдан, Ч.Сүрэнжав, мөн нам, улсын удирдах хариуцлагатай ажилтан нар үдэж гаргав. Төлөөлөгчдийг БНМАУ-д суугаа СССР-ийн ба ардын ардчилсан орнуудын элчин сайдын яамны тэргүүн ба гишүүд нисэх онгоцны буудал дээрээс үдэв. Үнэн сонин. 1956.09.14 №217 (6432) Баасан. 1-р нүүрт. Хятадын Коммунист Намын VIII их хурал Өөрийн эгнээнд 10 сая илүү гишүүнийг багтааж байгаа, Хятадын коммунист намын VIII их хурал өнөөдөр Бээжинд нээгдэнэ. Их хурлаар 1945 онд хуралдсан, намын VII их хурлаас хойших хугацаанд хийсэн ажлын тухай Намын Төв Хорооны тайлан илтгэлийг сонсч хэлэлцэх ба БНХАУ-ын улс ардын аж ахуйг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамж, Хятадын Коммунист Намын дүрэмд оруулах өөрчлөлтийг хэлэлцэнэ. Мөн удирдах байгууллагын шинэ бүрэлдэхүүнийг сонгоно. Их хуралд таслах эрхтэй 1206 төлөөлөгч, зөвлөх эрхтэй 107 төлөөлөгч оролцоно. Төв Хорооны тайлан илтгэлийг, Хятадын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лю Шао-ци; хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийн талаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Чжоу Энь-лай; намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай илтгэлийг Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Дэн Сяо-пин нар тус тус хийнэ. Үнэн сонин. 1956.09.15. №218 (6433) Бямба. 1-р нүүрт. ХКН-ын VIII Их Хурал нээгдэв 9 дүгээр сарын 15-нд Бээжин Хятадын ардын улс төрийн зөвлөлийн зөвлөлгөөний танхимд ХКН-ын VIII их хурал нээгдлээ. Их хурлыг ХКН-ын Төв Хорооны дарга нөхөр Мао Цзэ-дун нээв. Намын сүлд дуулал интернационал дуулсны дараа нөхөр Мао Цзэ-дун намын VIII их хурлын зорилтыг тодорхойлж товч үг хэлэв. ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Чжоу Энь-лайн саналаар их хурлын тэргүүлэгчид ба нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнийг нэгэн дуугаар батлан, Их хурлын төлөөлөгчид хуралд хэлэлцэх дор дурдсан асуудлыг батлав. Нэг. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн тайлан илтгэл Хоёр. Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай Гурав. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний асуудлын тухай Дөрөв. ХКН-ын Төв Хороог сонгох тухай Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний нэгдүгээр зүйлийн ёсоор ХКН-ын Төв Хорооны улс төрийн тайлан илтгэлийг ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лю Шао-ци хийлээ.


454 Хятадын Коммунист Намын VIII их хурлыг нээж ХКН-ын Төв Хорооны дарга Мао Цээ-дуны хэлсэн үг Нөхөд өө! Хятадын Коммунист Намын бүх Хятадын VIII их хурал нээгдлээ. Манай намын бүх Хятадын VII их хурлаас хойш өнгөрсөн 11 жилийн дотор хятад болоод дэлхий дахинд коммунизмын үйл хэргийн төлөө хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө баатар тэмцэл, эрэлхэг хөдөлмөрт олон найз нөхөд маань амь насаа зориулжээ. Бид, тэдний мөнхийн дурсгалыг хүндэтгэн ёслох ёстой. Манай их хурлын зорилт бол VII их хурлаас хойш хуримтлуулсан туршлагаа нэгтгэж, бүх намаа нягтруулан, социалист их хятадыг байгуулахын төлөө тэмцэлд нэгтгэх бүрэн бололцоотой улсынхаа дотно гаднын бүх хүчийг нягтруулахад оршиж байна. Бид, VII их хурлаас хойшхи 11 жилийн дотор хөрөнгөтний ардчилсан хувьсгалын төгс ялалтад хүргээд улмаар өргөн их газар нутаг асар олон хүн ихтэй, хүнд бэрх нөхцөл байдалтай их гүрэнд социалист хувьсгалын шийдвэртэй ялалт байгууллаа. Хоёр хувьсгалын практик ажиллагаа нь VII их хурлаас одоо хүртэл намын Төв Хорооноос явуулсан бодлогын шугам зөв бөгөөд манай нам улс төрийн хувьд мэдлэг хатуужилтай марксист-ленинизм аугаа их нам болсныг харуулав. Манай нам, соцалист намын байгууллагын төлөө манай бүх ард түмнийг нягтруулан нэгтгэсэн бат төв нь боллоо. Бид ажлынхаа бүх салбарт их амжилт олов. Бид ажлаа зөв явуулсан боловч зарим талаар алдаа гаргасан юм. Дэвшилт сайн туршлага дэлгэрүүлж, алдаанаасаа санамж авч сурахын тулд тус их хурал дээр манай ажлын ололт дутагдлыг багтаасан гол туршлагыг нэгтгэх ёстой. Дотоодын нөхцлийн талаар авч үзвэл бид, ажилчин ангиар манлайлуулсан ажилчин тариачны холбоонд түшиглэж, нэгтгэх бололцоо бүхий бүх хүчийг нягтруулан нэгтгэж ялалт байгуул сан билээ. Хийх бүтээн байгуулалтын их ажил маань бидний өмнө маш нарийн, хүнд зорилт тавьж байна. Манайд одоо намын гишүүдийн тоо 10 сая гаруйд хүрч байгаа боловч тэдгээр нь тус орны хүн амын маш өчүүхэн хэсэг нь болж байгаа. Бид улс, нийгэмлэгийн аугаа их ажилдаа намын эгнээний гадна байгаа хүмүүсийг тулгуурлах ёстой. Хэрэв бид олон түмнийг түшиглэж, намын эгнээний гадна байгаа хүмүүстэй хамтран ажиллаж эс чадвал ажил хэргээ сайн биелүүлж чадахгүй. Намынхаа эгнээг үргэлжлэн бэхжүүлэхийн хамт бид бүх үндэстэн, ардчилсан анги, ардчилсан нам, ардын байгууллагуудын нягтралыг цаашид улам бэхжүүлэн, ардын ардчилсан нэгдмэл фронтоо өргөтгөн бататгаж ажлын аливаа салбарт нам ард түмний нягтралд хор учруулагч харш бүх илрэлийг бүх талаар хайр найргүй устгах ёстой. Олон улсын хэмжээгээр авч яривал, бид, Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал соцализмын лагерийн дэмжлэг дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч улс түмний сэтгэл санааны гүн дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан юм. Одоо үед олон улсын байдлын хөгжилт нь манай орны бүтээн байгуулах хэрэгт улам сайхан нөлөө үзүүлж байна. Манай улс болон соцализмын орон бүхэнд энх тайванзайлшгүй чухал юм.


455 Цөөхөн имперталист орон дахь түрэмгийллээр баяжигч Монополист капиталын зарим бүлэг этгээд энх тайван байдлыг үл хүсэн дайныг хэнээрхэж байна. Энх тайвныг эрхэмлэгч улс, ард түмний цуцалтгүй чармайлтын ачаар олон улсын байдал зөөлрөх замаар хөгжиж байна. Даян дэлхийд бат энх тайван байдал хангахын тулд бид, соцализмын лагерийн ах дүү бүх улстай найрамдалт хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэн энх тайвныг эрхэмлэгч бүх улс оронтой нягтрал нэгдлээ бэхжүүлэх ёстой. Манайхтай эв найрамдалтай байхыг хүсэгч дэлхийн улс орнуудтай бид, газар нутгийн бүхэл бүтэн байдал бүрэн эсэхийг харилцан хүндэтгэж, тэгш эрх харилцаа ашигтай байх үндэс дээр хэвийн дипломат харилцаа тогтоох ёстой байна. Бид Ази, Африк, Латин Америкийн орнууд дах эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн болон дэлхий дахины энх тайвны төлөө хөдөлгөөн, улс орон бүхэн дэх шудрага хэргийн төлөө тэмцэлд идэвхтэй дэмжлэг үзүүлэх ёстой. Бид Суэцийн сувгийн компанийг улсын болгож байгаа Египетийн засгийн газрын яах аргагүй хууль ёсны ажиллагааг дэмжихийн хамт, Египетийн дотоод хэрэгт зэвсэгт хүчээр оролцож, бүрэн эрхий нь зөрчих гэсэн аливаа оролдлогыг эрс эсэргүүцэж байна. Олон улсын харилцаанд хурцадмал байдал бий болгох дайнд бэлтгэгч имгериалистуудын оролдлогыг бид бүрэн няцааж нураах ёстой. Манай орон дахь хувьсгал ба бүтээн байгуулалтад олсон ялалтууд бол марксистленинизмийн ялалт мөн. Марксист- ленинист онолыг хятадын хувьсгалын практиктай нягт холбох явдал бол манай намын цуцалтгүй баримталж байгаа үзэл суртлын зарчим юм. Олон жилийн турш, ялангуяа намын стилийг эмх цэгцтэй болгохын төлөө 1942 оны хөдөлгөөнөөс хойшхи хугацаанд бид, намын доторхи марксист-ленинист хүмүүжлийг улам хүчтэй болгох талаар их ажил хийлээ. Намын стилийг эмх цэгцтэй болгохын төлөө хөдөлгөөний өмнөх үеийг бодвол одоо үеэс манай намын дотор марксист- ленинист ухамсрын хэмжээг дээшлүүлэх хэрэгт маш том алхам хийгээд байна. Гэсэн ч манайд ноцтой дутагдал байна. Манай олон нөхдийн дотор марксизм-ленинизмд харш үзэл, ажлын арга тухайлбал үзэл суртал субъектниазм баримтлах, ажилд хүнд суртал гаргах, зохион байгуулалтын талаар явцууран хувиа хичээх явдал бас л байсаар байна. Тэр бүх үзэл, стил нь олон түмэн, практик ажиллагаанаас салгахад хүргэн намын дотоод гадаад нэгдлийг нягтруулахад хортой тусгал үзүүлэн, манай үйл хэргийн урагшлалт, манай нөхдийн дэвшилтэд саад болж байна. Манай эгнээн дэх эдгээр ноцтой дутагдлыг намын дотор үзэл сурталт хүмүүжлийн ажлыг хүчтэй болгох замаар эрс шийдвэртэй арилгах нь чухал байна. Октябрийн хувьсгалын дараа Ленин Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын өмнө дахин дахин сурах зорилт тавьсан билээ. Зөвлөлтийн нөхөд Зөвлөлтийн ард түмэн, Лениний заалтаар замнасан юм. Тэд асар богино хугацаанд гялалзсан амжилт олжээ. Саяхан хуралдсан ЗХУКН-ын ХХ их хурлаар улс төрийн олон зөв заалт боловсруулж намын доторх дутагдлуудыг эрс буруу шаасан билээ. Тэдний ажил цаашид улам их хөгжинө гэж найдвартай хэлж болно. Зөвлөлт улсыг байгуулж байсан анхны үеийнх шиг тийм зорилт үндсэндээ бидний өмнө тулгарч байна. Бидэнд хоцрогдсон газар тариалангийн хятадыг тэргүүний үйлдвэржсэн хятад болгон өөрчлөхийн тулд хийх асар хүнд ажил тулгарч байгаа бөгөөд манайх үнэхээр туршлага багатай байна. Хамгийн түрүүнд яваа Зөвлөлт Холбоот


456 улсаас болон арлын ардчилсан орнууд ах дүү бүх нам, орон бүхний ард түмнээс сурч чадах хэрэгтэй. Бид их гүрэн гэж бардамнаж ихэрхсэн байдал гаргаж огт болохгүй бөгөөд хувьсгалын ялалт хийгээд, бүтээн байгуулалтад олсон зарим амжилтандаа сагсуурч хэрхэвч болохгүй. Их бага аль ч улсад өөрийн сайнтай саартай тал байдаг. Манай ажилд аугаа их амжилт гарлаа ч гэсэн өөрөө өөрийгөө өргөмжлөн сагсуурах ямар ч үндэс алга. Даруу байдал дэвшилтэд тусалдаг, харин сагсуурал бол оодорход хүргэдэг гэсэн энэ үнэнийг цаг үргэлж санаж явах нь бидэнд чухал юм. Нөхөд өө! Чөөлөгдсөн Хятадын ард түмний хүчин чадал хязгааргүй лут их гэдэгт би, та нарын нэг адил итгэж байна. Түүнчлэн их хобоотой Зөвлөлт Улс болон бусад ах дүү орны тусламж, ах дүү бүх нам, даян дэлхий биднийг талархагч бүхний дэмжлэг манай талд байна. Бид өөрийгөө ганцаардмал гэж огт боддоггүй юм. Иймийн учир бид өөрийн орныг алхам алхамаар аж үйлдвэржсэн социалист их гүрэн болгон өөрчилж гарцаагүй чадна. Их хурал манай орны бүтээн байгуулалтын хөгжилд аугаа их дайчлагч оройлолтой юм. Өнөөдөр энд 50 гаруй орны коммунист ажилчны болоод хөдөлмөрийн ба ардын хувьсгалт намын төлөөлөгчид оролцож байна. Тэд бүгдээрээ марксист-ленинчүүд бөгөөд бидэнтэй хамтын нэг зорилготой юм. Тэд маш холын аян замыг туулж манай оронд хүрэлцэн ирээд, манай намын тус их хуралд найрамдлын сэтгэлээр дүүрэн оролцож байна. Өнөөдөр энд бас манай орны ардчилсан нам, намын гишүүн бус ардчилсан сэтгэлт төлөөлөгчид оролцож байна. Тэд бол бидэнтэй хамт ажиллаж байгаа манай дотны найз нөхөд юм. Тэд бидэнд гуйвалтгүйгээр үлэмж их тусалсан билээ. Бид тэдэнд халуун баяр хүргэж байна. /алга ташив/ Үнэн сонин. 1956.09.18. №220 (6435) Мягмар. 1-р нүүрт. Монгол – Хятадын эдийн засаг соёлын хамтын ажиллагаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан цагаас хойш Монгол-Хятадын ард түмний найрамдал хамтын ажиллагаа улам бүр хөгжиж байна. Хятадын хувьсгалын дэлхий дахины түүхт ялалтад социализмын үндэс байгуулж байгаа манай ард түмний тайван цагийн хөдөлмөрийг өрнүүлэхэд улам их болоцоог нээж, БНМАУ-ын гадаад байдлыг их бэхжүүлэв. Их Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ тэргүүтэй дэлхийд социалист хүчирхэг лагерийн зогсолтгүй хөгжиж байгаа түүхийн шинэ үед Монгол, Хятадын ард түмний найрамдйл хамтын ажиллагаа нь бие биеийн тусгаар тогтнол, эрх ашгийг хүндэтгэн үзэх ах дүү ёсны адил тэгш үндсэн дээр улам батжин өргөжив. 1952 оны 10 дугаар сард манай хоёр улсын хооронд байгуулагдсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай өргөх бичиг барьсан бөгөөд Монгол – Хятадын ард түмэн бие биетэйгээ анх удаа байгуулсан гэмт хэргийн эрхийн гэрээ мөн. Социализмын төлөө тэмцэж байгаа тус хоёр улсын ард түмний нэг зорилго, нэг санаа нь тус хоёр орны эдийн засаг соёлын хамтын ажиллагааны үндэс болж байна.


457 Эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрийг гуйвалтгүй биелүүлэх үндсэн дээр жил бүр байгуулагдаж байгаа худалдааны хэлэлцээр соёлын төлөвлөгөөнд тус хоёр орон улам өсч байгаа харилцааг яруу тодоор харуулж байна. БНМАУ, БНХАУ-ын хооронд харилцан ашигтай өргөн худалдаа өрнөж байна. Харилцан нийлүүлж байгаа бараа таваар нь манай хоёр ард түмний байнга өсч байгаа материалын хэрэгцээ, цэцэглэн хөгжиж байгаа үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, түүхий эдийг харилцан нийлүүлэх зорилгод чухал роль гүйцэтгэж байна. Манай хоёр орны экспорт, импортын хэмжээ 1956 онд 1955 оныхоос хоёр дахин нэмэгджээ. БНМАУ ямааны ноолуур, цөцгийн тос, арьс шир, ангын үс, эмийн түүхий эд, аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлж байна. Түүнчлэн тариаланг хөгжүүлэхэд чухал хэрэгтэй зүтгэх хүчний адууг Хятадад нийлүүлэх явдал улам өсч байгаа юм. БНХАУ-аас манай улсад цагаан будаа, төрөл бүрийн жимс, торгон ба хөвөн даавуу, эм зэрэг эргэх хэрэгцээний бараа, гар үйлдвэрийн багаж хэрэгсэл, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлж байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь зөвхөн худалдааны хэлбэрээр бус, зүйл бүрийн хэлбэрээр хөгжиж байна. Москва, Улаанбаатар, Бээжинг холбосон төмөр зам бол манай хоёр орны эдийн засаг, соёлын харилцааны хөгжилд онцын чухал ач холбогдолтой юм. БНМАУ-ын засгийн газрын хүсэлтээр 1955 оноос эхлэн Хятадын олон мянган мэргэжилтэй ажилчин манай үйлдвэр, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүж байна. Эдгээр мэргэжилтэй ажилчид, манай ажилчдад Хятад Ард Улсын бүтээн байгуулалтын баялаг туршлага, ажлын техник мэргэжил эзэмших явдалд их тус хүргэх нь дамжиггүй. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд, сүүлийн үед болсон чухал зүйл бол БНХАУ-ын засгийн назар, манай хүсэлтийг хүлээн авч, манай оронд 160 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон явдал мөн. Энэ тусламжийн дотор Хятад Ард Улс манай улсад ноосон эдлэхүүний үйлдвэр, нэг загварт байшингийн эсвэл, тоосгоны завод, цаасны үйлдвэр, 15000 хүний суудалтай стадион, шилэн савны үйлдвэр, ногооны комбинат зэрэг олон үйлдвэрийг барьж өх болно. Энэ бол социализм байгуулж байгаа Хятадын аугаа их ард түмний улам өсч байгаа хүч чадал, хүчирхэг хөгжлийн бат найрамдлын тод баримт мөн. Манай хоёр орны цаашдын хөгжил, ах дүүгийн их найрамдал, хамтын ажиллагаа нь бидний эдийн засгийн харилцааг улам өргөтгөн хөгжүүлэх бодит боломжийг нээсээр байна. Тус хоёр орны хооронд зохиогдож байгаа соёлын харилцаа нь жил бүр байгуулагдаж байгаа соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөгөөр тодорхойлогдоно. Соёлын хамтын ажиллагаа нь оюутан, сурагчид, аспирантыг харилцан хүлээн авах, багш мэргэжилтэн нарыг харилцан урих, соёл, шинжлэх ухаан, урлагийн төлөөлөгчдийг илгээх, биеийн тамир, спортын талаар найрсаг уулзалт зохиох, ном, сонин хэвлэлийг байнга солилцох, хоёр орны эрдэм шинжилгээ, түүх, утга зохиолын номыг тус тусын хэлэнд


458 төлөвлөгөөтэй орчуулах, хоёр орны соёл, олон нийтийн байгууллагын хооронд шууд харилцаа тогтоох зэрэг тодорхой хэлбэрээр гуйвалтгүй хөгжсөөр байна. БНМАУ-аас БНХАУ-д очиж байгаа соёл, урлагийн төлөөлөгчдийн тоо жилээс жилд өссөөр байна. Соёл, шинжлэх ухаан, урлагийн төлөөлөгчдийг харилцан илгээх нь манай орнуудад болж байгаа нийгэмлэг, улс төр, эдийн засаг, соёлын амжилтаас тус хоёр орны ард түмний дотор сурталчлах танилцуулахад тодорхой алхам болж байна. 1952 онд Улаанбаатарт нээсэн БНХАУ-ын үйлдвэрийн үзэсгэлэн, 1953 онд Хятадад очсон Монголын урлагийн бригад, мөн онд Монголд айлчлан ирсэн Хятадын цирк, 1955 онд Хятадад очсон БНМАУ-ын ардын цэргийн дуу-бүжгийн ансамбль, 1956 онд Монголд ирсэн зүүн хойд хятадын Люйда хотын дуу бүжгийн ансамбль зэрэг нь манай хоёр орны соёл, урлагийн ололт амжилтыг бие биедээ таниулахад чухал алхам болжээ. Манай хоёр орны шинжлэх ухааны төв байгууллага, эрдэмтэн нарын хооронд хамтран ажиллах явдал жил ирэх тусам өргөжсөөр байна. Сүүлийн үед тус хоёр орны хооронд биеийн тамир-спортын талаар хамтран ажиллах явдал өссөөр байна. 1956 онд Бээжинд болсон зөвөлгөөнд Хятад, Монгол, Солонгос, Вьетнам улсын биеийн тамир-спортын талаар ирэх 1957 онд юу хийх тухай хэлэлцсэн явдал Монгол-Хятадын ард түмний соёлын хамтын ажиллагааг улам өргөтгөв. Монгол-Хятадын биеийн тамирчид бие биедээ харилцан очих, найрсаг уулзалт хийх явдал олширч, тэр нь улам ажил хэргийн чанартай болсоор байна. Манай хоёр орны биеийн тамир, спортын төв байгууллага шууд бөгөөд өдөр тутмын холбоотой ажиллаж байгаа нь БНХАУ-ын өсч байгаа биеийн тамир-спортын хөгжил, баялаг туршлагаас манай орны биеийн тамирчдын сурах явдалд их ач холбогдолтой юм. БНМАУ-ын үйлдвэр, соёлын төлөөлөгчид БНХАУ-д очиж дадлага практикийн түр курс хийж байгаа нь манай орны үйлдвэрлэх хүчийг цаашид хөгжүүлэх, ажилчдын мэрэгшлийг дээшлүүлэх, эх орны үйлдвэрийн бараа таваарын нэр төрлийг олшруулах үзэмж чанарыг сайжруулахад тодорхой алхам болж байна. Социализмын хүчит лагерийн нэг гэр бүлд багтсан манай хоёр ард түмний эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа сайхан үр дүнгээ үзүүлсээр байгаа ба цаашид улам өргөжин батжих нь дамжиггүй Үнэн сонин. 1956.09.18. №220 (6435) Мягмар. 2-р нүүрт. Хятадын Коммунист Намын YIII их хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Дамбын хэлсэн үг Хайрт хань нөхөд өө! Монгол ардын Хувьсгалт Намын Төв Хороо, манай намын бүх гишүүд, Монголын хөдөлмөрчдийн өмнөөс Хятадын яруу алдарт коммунист намын түүхт YIII их хуралд чин зүрхний халуун баяраа хүргэхийг бидэнд зөвшөөрнө үү.


459 Нөхөд өө! Хятадын Коммунист нам бол Марксизм-Ленинизмийг өөрийн ажлын удирдлага болгож, эх орондоо социализмыг амжилттай байгуулж байгаа алдар цуутай дайчин тэмцэгч марксист том намуудын нэг нь юм. Империализм ба феодалиемыг эсэргүүцсэн хувьсгалын ялалтыг удирдаж асар хүнд бэрх замыг хатуужилтай туулан өөрийн уудам их эх оронд ардын ардчилсан улсыг байгуулж шинэ жаргалант чөлөөтэй амьдралыг амжилттай зохиож байгаа дайчин үйл ажиллагаагаараа хятадын коммунист нам нь өөрийн ард түмэндээ хэлбэршгүй үнэнч үйлчлэхийн үлгэр жишээг үзүүлж байна. Хятад орон феодалын байгуулалтай хагас колонийн хоцрогдсон газар тариалангийн орон байснаасаа одоо Хятадын Коммуэист намын мэргэн удирдлагын дор социолизмыг байгуулж байгаа хүнд үйлдвэр газар тариалангийн орон болж орчин үеийн шинэ техникийн баз дээр үйлдвэр ба хөдөө аж ахуйгаа социолист замаар амжилттай өөрчлөн байгуулж хэмжээлшгүй түргэнээр хөгжиж байна. Хятадын алдарт коммунист нам ба хөдөлмөрт дуртай хятадын их ард түмний социалист байгуулалтын энэ бүтээлч их туршлага нь социализмыг байгуулж бий ардын ардчилсан орнууд болон олон улсын, ялангуяа Азийн эрх чөлөөний хөдөлгөөнийг улам зоригжуулж байна. Хятадын Коммунист Намын энэ их хурал нь өөрийн эх орондоо социолизм байгуулах хэрэгт ирээдүйн шинэ төлөвийг илрүүлж байгаа учир зөвхөн хятадын ард түмэнд ч биш дэлхийн давшилт хүн төрөлхтөнд холбогдох агуу түүхт явдал болж байна. Манай нам, орос оронд анх удаа ялсан октябрийн социолист хувьсгалын шууд нөлөөний лор Монголын ард түмний эрх чөлөөний урт удаан жилийн тэмцлийн үр дүнд төрж өссөн бөгөөд, өөрийн эх орондоо ипериализм ба феодалыг эсэргүүцсэн ардчилсан хувьсгалын ялалтыг хангах, социализмын байгуулалтад шилжих тэмцлийн замд хатуужин бэхжсэн юм. Монголын ард түмэн, Маркс, Лениний заасан замаар МАХ Намын удирдлагын дор, Зөвлөлтийн их ард түмний ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжийн ачаар сүүлийн 35 жилийн дотор феодалын үеийн олон зуун жилийн хоцрогдлыг даван туулж төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлж ирсэн бөгөөд одоо өөрийн оронд социализмыг байгуулахын төлөө зориг төгөлдөр тэмцэж байна. Манай БНМА Улс одоо ардын ардчилсан байгуулалтын нөхцөлд үргэлж өсөн хөгжиж байгаа орчин үеийн үйлдвэр, тээвэртэй болов. Мал аж ахуйдаа шинжлэх ухаан, техникийн ололтыг нэьтрүүлэх замаар түүний өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр газар тариаланг хөгжүүлж байна. Одоо бид үндсэний ажилчин ангитай, өөрийн хөдөлмөрийн сэхээтэнтэй болов. Манай БНМАУ-ын үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн 1940 онтой зэрэгцүүлбэл 3,7 дахин, төмөр замын урт нь 6 дахин өсчээ. Манай оронд ардын гэгээрэл ба эрүүлийг хамгаалах, шинжлэх ухаан, урлаг хэлбэрэлтгүй өсөж байна. Манай хүн амын насанд хүрсэн хэсэг нь цөм бичиг үсэгтэй боллоо. Одоо манайд 1000 хүн тутмаас 100 нь сурч байна. Жижиг таваарын ардын хувийн аж ахуйг социалист аж ахуй болгон өөрчлөх ажилд манай орон аажмаар шилжин орж байна. Энэ онд хөдөө аж ахуйн нэгдлүүдийн тоо өнгөрсөн


460 жилтэй зэрэгцүүлбэл 200 хувиар өслөө. Хөдөө аж ахуйн нэгдэлд ардын аж ахуйтны 19.2% нь ороод байна. Манай орны хөдөлмөрчид Зөвлөлт, Хятадын ба социалист лагерийн бусад бүх улсуудын ард түмэнтэй тогтоосон хувиршгү үнэнч найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бол бидний зол жаргал, цаашдын цэцэглэт мөн гэдгийг өөрийн туршлага дээр сайн мэдэж байна. Хятадын их ард түмний дэлхий дахихны түүхт ялалт, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдал манай орны цаашдын хөгжил цэцэглэлтэд маш их ач холбогдолтой болсон юм. Монголын ард түмэн социализм байгуулах тэмцэлдээ одоо хүчирхэг БНХА Улсын ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжийг хүлээх сайхан бололцоотой боллоо. БНХА Улсын засгийн газраас манай оронд 160 сая төгрөгийн хөрөнгийг буцалтгүйгээр олгож, түүгээрээ аж үйлдвэр, соёл-ахуйн хэд хэдэн том барилгыг барьж өгөх замаар эдийн засаг, техникийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай зохих хэлэлцээрт тун саяхан үсэг зурсан билээ. Энэ тусламж нь Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан манай хүчирхэг социалист лагерийн улсуудын хоорондын харилцаа бол капиталист улсуудын хоорондох харьцаанаас үндсээрээ ялгавартай бөгөөд жинхэнэ ах дүүгийн харилцаа болохыг дахин тодоор харуулж байна. Монгол-Хятадын ард түмний ах дүү ёсны чин сэтгэлийн найрамдалт харилцаа, БНМАУ, БНХАУ-ын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа нь жилээс жил ирэх тутам улам хөгжин бэхжинэ гэдэгт итгэл төгс байгаа Монголын ард түмнээс ах дүү хятадын их ард түмэндээ илгээсэн хамгийн санй сайхны ерөөлийг Та бүхэнд дажуулъя. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноос Хятадын Коммунист Намын YIII их хуралд илгээсэн баярын бичгийг уншихыг зөвшөөрнө үү?. Үнэн сонин. 1956.09.20. №222 (6437) Пүрэв. 1-р нүүрт. Хятадын Коммунист Намын YIII их хуралд Хайрт нөхөд өө! Монголын Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Монгол Ардын Хувьсгалт Намын бүх гишүүд ба Монголын ард түмний өмнөөс Хятадын коммунист Намын YIII их хуралд ах дүүгийн халуун баяр хүргэж их хурлын ажилд гялалзсан амжилт олохыг дэвшүүлэн ерөөе. Хятадын алдарт Коммунист нам Хятадын их ард түмний эрх чөлөөг эрмэлзсэн олон жилийн тэмцлийг жолоодож дэлхий дахинд их Хятад Ард Улсыг байгуулав. Хятадын Коммунист нам Марксизм-Ленинизмийг өөрийн орны өвөрмөц байдалд бүтээлчээр хөгжүүлэн одоо хятад улсад социализмыг бүтээн босгохын төлөө тэмцэлд хятадын ажилч хичээнгүй үй олон сая ажилчин тариачныг зоригжуулан зохион байгуулж, тэдний хоорондын холбоог бэхжүүлж чадсанаараа эх орноо хүнд үйлдвэржүүлэх, хөдөө аж ахуйгаа социалист ёсоор өөрчлөх талаар өндөр далайцтай их хэмжээний ажлыг түргэн явцтай хийж богинохон хугацааны дотор маш сайхан амжилтуудыг олжээ.


461 Хятадын Коммунист Нам, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын хамтаар эрх чөлөө, энх тайвныг эрхэмлэгч бүх ард түмний тэмцлийн тэргүүн эгнээнд явж, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг идэвхтэй хамгаалж байна. Манай хоёр орны ард түмний хооронд чин сэтгэлийн найрамдалт харилцаа, улс төр, эдийн засаг, соёлын хамтын өргөн ажиллагаа тогтож өдөр ирэх тутам улам бэхжиж хөгжсөөр байна. Коммунист намынхаа мэргэн удирдлагын дор олж байгаа Хятадын ард түмний социализмын гайхамшигт сайхан амжилт нь Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй манай социалист лагерийн цаашдын хөгжилтийн аугаа их хүчин зүйл болж байна. Монголын ард түмэн социализм байгуулахын төлөөний тэмцэл үйлсдээ их хятадын ард түмний зүйл бүрийн халуун дэмжлэг, хөдөлмөр, хүчин, эд материалын сэтгэл харамгүй тусламжийг хүлээн авч ах дүү хятадын ард түмэнд чин зүрхнийхээ талархлаа дахин дахин илэрхийлж байна. БНХАУлсаа цаашид улам цэцэглүүлэн хөгжүүлж, хайрт эх орондоо социализм байгуулах, даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх ариун тэмцэлдээ улам шинэ шинэ амжилт олохыг Монгол Ардын Хувьсгалт Нам, Их Хятадын ард түмэн, түүний алдарт Коммунист намд чин сэтгэлээсээ ерөөж байна. Хятадын ард түмний алдарт жолоодогч хятадын Коммунист Нам мандтугай! Монгол-Хятадын ард түмний найрамдал мандтугай! Даян дэлхийн энх тайван мандтугай! МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРОО Үнэн сонин. 1956.09.20. №222 (6437) Пүрэв. 1-р нүүрт. Яруу алдарт их хурал Хятадын баатарлаг коммунист намын YIII их хурал үргэлжилсээр байна. Хятадын 600 сая ард түмэн социализм байгуулахын төлөө зориг бадрангуй тэмцэж байгаа гайхмшигт үед энэ их хурал хуралдаж, ард түмнийхээ аврага тэмцлийг улам өрнүүлэх шийдвэр гаргах гэж байна. Тийм ч учраас энэ их хурал бол хятадын ард түмэн, бүх дэлхийн күммунист ба ажилчны хөдөлгөөний түүхэнд асар том үйл явдал мөн. 35 жилийн өмнө цөөн тооны марксистуудын байгуулсан хятадын коммунист нам ширүүн тэмцлийн аолдарт замыг туулж улс төрийн хувьд мэдлэг хатуужилтай, марксизмленинизмд хязгааргүй үнэнч аврага нам болсон юм. Түүний явуулсан тэмцлийн зөвхөн нэг хэсгийг нь авч үзсэн ч хятадын коммунистуудын байгуулсан гавьяа хэний ч өмнө тодхон харагдана. Сүүлийн 11 жилийн завсар хятадад хөрөнгөтний ардчилсан хувьсгал төгс ялаад улмаар социалист хувьсгал шийдвэртэй ялалтаа байгуулсан байна. БНХАУ байгуулагдсанаас хойш хятадын ард түмэн эх орноо хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлээд, эдийн засаг соёлоо өрнүүлж, хуучин цагт буурай байсан улсаа тусгаар тогтносон хүчирхэг бат гүрэн болгосон юм. БНХАУ-ын гадаад байдал хязгааргүй бэхжиж, түүний нэр хүнд өндөржсөөр одоо олон улсын чанартай ямар ч


462 асуудлыг түүний оролцоогүйгээр шийдвэрлэж болохгүй болжээ. YIII их хурал хятадын коммунист намаас сүүлийн 11 жилд хуримтлуулсан туршлагыг нэгтгэж, намаа нягтруулан, социалист их хятадыг байгуулахын төлөө тэмцэлд нэгдэх бүрэн бололцоотой бүх хүчийг нягтруулах юм. Хуралд цугласан 1000 гаруй төлөөлөгчид ХКН-ын Төв Хорооны улс төрийн тайлан илтгэл, намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай мөн улс ардын аж ахуйг хөгжүүлэх талаар хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний асуудлын тухай илтгэлийг сонсоод, одоо хэлэлцэж байна. Тайлангийн үед болсон хоёр хувьсгалын үр дүн, хятад оронд гарч байгаа асар их өөрчлөлт, ард түмний бахдам сайхан идэвхжил, түүний шургуу зүтгэл-энэ бүхэн нь YII их хурлаасаа хойш хятадын коммунист намын явуулсан бодлого зөв байсныг харууллаа. Ардын хятадын гарамгай шинэ амжилт ялалт бүхэн, ялан дийлсэн ажилчин, тариачны оргилсон хөдөлмөр, гялалзсан үр дүн бүхэн нь Хятад ба Дорно зүгийн улс түмний хүч чадал, бүтээн байгуулах авьяас билэгт гүнээ итгэж байсан суут Лениний цэцэн сургаал үнэн зөв гэгчийг дахин нотолж байна. Хятадын коммунист нам марксизм-ленинизмийн сургаалыг баримтлаж, социалист ууган гүрэн Зөвлөлт Улсын туршлагыг бүтээлчээр эзэмшин социализмд дэвшин орох асуудлыг чадварлаг шийдвэрлэж байна. Олон зуун жилийн түүхтэй, өвөрмөц нөхцөл байдалтай хятадын онцгүй байдалд тохируулан өөрийн орныг аж үйлдвэржүүлэх, тариачдын хэдэн арван сая жижиг аж ахуйг хоршоолох, хувийн үйлдвэрүүдийг социалист болгох зэрэг нарийн асуудлыг боловсруулахдаа хятадын коммунист нам бүх ард түмнийхээ санаачлагыг түшиж, түүний дэмжлэгтэй ажиллаж байна. Социализм байгуулахын төлөө ард түмнийхээ тэмцлийг манлайлж байгаа хятадын коммунист нам улс орноо цаашид хөгжүүлэх асар их программ төлөвлөжээ. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө ёсоор 1957 онд хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 1952 оныхоос 90.3 хувиар өсөх бөгөөд 1962 онд 1957 оныхоос 2 дахин өснө. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар бол 1962 онд 500 миллиард жин үр тариа хурааж авахаар төлөвлөжээ. Коммунист намаараа удирдуулсан хятадын ард түмэн даян дэлхийн энх тайвны төлөө тууштай тэмцэж байна. СССР, БНХАУ хоёроор толгойлуулсан энх тайван, ардчилал социализмын хүчирхэг лагерь хүн төрөлхтөний жаргалангийн ирээдүйг улам ойртуулсаар байна. Манай орны хөдөлмөрчид агуу их БНХАУ-ын цэцэглэлтийг гүнээ бахархан ширтэж түүний олсон амжилт бүрт, өөрийн олсон амжилт мэтээр, чин сэтгэлээсээ баярлаж байдаг билээ. Монголын ард түмэн хятадын коммунист намын дайчин тэмцлийг хэзээнээс талархаж дэмжсээр ирсэн бөгөөд энэ явдал нь манай хоёр ард түмний уламжлалт найрамдлыг улам бэхжүүлж шинэ шатанд оруулсан юм. Алдарт коммунист намаараа удирдуулсан хятадын ард түмний ялалтын үр дүнд байгуулагдсан БНХАУ бол манай дотны найрамдалтай, ах дүү гүрний нэг болжээ. Тус улс хойт талаараа манай өмөг түшиг агуу их Зөвлөлт Холбоот Улстай өмнөд талаараа ах дүү их Хятад Ард Улстай хил залгасан нь манай оронд үнэлж баршгүй сайхан нөлөө үзүүлж байна.


463 Манай хоёр ард түмний найрамдал өдрөөс өдөрт зузаадан бэхжсээр байна. Зөвлөлт Холбоот Улсын байнгын сэтгэл харамгүй тусламжийн хамт, агуу их шинэ хятадын ах дүүгийн тусламжийг манай ард түмэн хүлээж авсаар байгаа юм. БНМАУ-ын социалист байгуулалтын ажилд гар бие оролцохоор олон мянган мянган хятад ажилчин манай оронд ирээд ажиллаж байна. Мөн түүнчлэн БНХАУ-ын засгийн газраас тус улсад 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлж, олон тооны үйлдвэр, соёл аж байдлын барилга барьж өгөхөөр саяхан шийдвэрлэсэн тухай мэдээг монголын бүх хөдөлмөрчид баяр баясгалантай угтан авсан. Монгол хятадын ард түмний найрамдал бол марзсизм-ленинизмийн зарчим дээр тулгуурласан, бие биенийхээ тусгаар тогтнолыг хүндэтгэж, харилцан туслалцах ёсыг баримталсан сайхан найрамдал мөн. Хятадын коммунист намын их хурал хуралдаж байгаа энэ үед монголын ард түмэн агуу их хөршийнхөө зүг өөрийнхөө харааг тусгаж, уул хурлын материалыг анхааралтай судалж байна. Энэ их хурал бол нөхөр Мао Цзэ-дунгийн хэлснээр БНХАУ-ын “...бүтээн байгуулалтын хөгжилд аугаа их дайчлагч рольтой” юм. Эрх чөлөө, жаргалт сайхан амьдралаа байлдан олсон хятадын коммунистуудын их хурал өөрийн орны цаашдын хөгжлийн шинэ шинэ замыг нээж байна. Агуу их хятадын коммунистуудын ард түмэн өөрийнхөө өмнө байгаа зорилтыг нэр төртэй биелүүлж чадах нь ямар ч эргэлзээгүй юм.Тэр зорилгыг биелүүлэхийн тул хэмжээлшгүй их чармайлт гаргаж,иимпериалист харгис хүчний ба социалист байгуулалтын олон зүсмийн дайсны эсэргүүцэл, олон бэрхшээлийг давах хэрэгтэй болно. Гэвч олон түмэнтэйгээ амин сүнсний холбоотой, ардынхаа оюун ухаан, сэтгэл санаа нь болсон коммунист нам ямар ч саад тотгорыг давах чадалтай. Манай орны бүх хөдөлмөрчид Хятадын Коммунист Намын YIII их хуралд ах дүүгийн ёсны баяр хүргэхийн хамт тэр хурлын ажилд амжилтыг ерөөж байна. Хятадын Коммунист намын их хурал үр дүнтэй болж олон улсын ажилчны ба коммунист хөдөлгөөнд, даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх хэрэгт цаглашгүй хувь нэмрээ оруулна гэж монголын бүх ард түмэн итгэж байна. Үнэн сонин. 1956.09.20. №222 (6437) Пүрэв. 1-р нүүрт. Хятадын яруу алдарт Коммунист нам мандтугай Их ялалт ХКН-ын YIII их хурал нээснээс хойшхи өдрүүдэд тэр их хурлын ажиллагаа, илтгэлүүдийг радиогаараа тогтмол сонсож, хятадын их ард түмний социализм байгуулах гайхамшигт сайхан үйлсдээ олж байгаа лут амжилтыг өвгөн партизан би өөрийн ард түмний нэг адил тун их бахархаж байна. Хятад их ард түмэн, коммунист намынхаа удирдлагын дор явж хувьсгал хийсний дараа болж байгаа энэ их хурал 600 сая ард түмний аж байдлыг үндсээр нь өөрчилсөн их үйл


464 явдлыг дүгнэн хэлэлцэж байгаа юм. Ийм ч учраас ХКН-ын YIII их хурлын ажиллагаа дэлхийн бүх улс орны анхаарлыг татаж байна. Хятадын ард түмэн, империализмын талхийг устгаж, эх орондоо социализм байгуулах хэрэгт түүхийн ахар богино хугацаанд түүхэн их амжилт олсон баримтыг хятадын ард түмний хань нөхөд бид ихэд сайшаан үзэж байна. Хятадын коммунист нам, хөдөлмөрчдийг нийгэмлэгийн дарлалаас чөлөөлж, ардын засаг байгуулаад, социализм байгуулж байгаа гол ололт дэлхий ард түмнийг их баясгаж байна. Энэ амжилт ялалтыг агуу их хятадын ард түмэн баатарлаг коммунист намынхаа удирдлаган дор явж олон жилийн турш шургуу тэмцэхдээ хүнд бэрхшээлийг даван туулж олсныг бид сайн мэдэж байна. Хятадын коммунист намын эх оронч, эрэлхэг зориг хатуужлыг монголын хөдөлмөрчин бид өндрөөр үнэлж, социализмын агуу их ялалтын төлөө тэдний цаашдын ажилд амжилт хүсэж байна. Партизан ГЭНДЭН. Баяртай судалж байна Хятадын коммунист намын YIII их хурлын материалыг би сонин хэвлэлээс их анхааралтай судалж байна. Энэ түүхт баримт бичигт хятадын ард түмэн ардчилсан засаг төр байгуулан бэхжүүлэх ба социалист нийгэмлэг байгуулах үйл хэрэгт коммунист намаас явуулсан онол, практикийн ажлыг дүгнэн, дэлхий дахинд энх тайван байдлыг бэхжүүлэхийн төлөө хятадын ард түмний явуулж байгаа тэмцлийг яруу тод харуулжээ. ХКН-ын YIII их хурлаас улс ардын аж ахуйг хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөний төслийн удирдамжинд улс ардын аж ахуйд өөрчлөлт гаргахаар заажээ. Ялангуяа эдийн засаг, соёл гэгээрлийн зардлыг 2-р таван жилд 60-70 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөж, засаг захиргаа, батлан хамгаалах зардлыг багасгахаар заасан байна. Энэ нь ХКН ард түмний материаллаг амьдрал, соёлын байдлыг дээшлүүлэх талаар цаглашгүй анхаарч байгааг харуулж байна. Намын гишүүн би, ХК Намын YIII их хурлын материалыг улам гүнзгий судлан, улмаар өөрийн бригадын хүмүүст таниулна. Холбооны Яамны барилга монтажийн бригадын дарга С.Батдаваа Үнэн сонин. 1956.09.23. №225 (6440) Ням. 1-р нүүрт. Хятадын Коммунист Намын YIII их хурал БЭЭЖИН. 9 дүгээр сарын 20. (ТАСС). Хятадын коммунист намын YIII их хурлын өнөөдрийн хуралдаанаар Төв Хорооны тайлан илтгэл, намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай илтгэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс ардын аж ахуйг хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөний талаар өгөх саналын тухай илтгэлээр санал шүүмжлэл үргэлжлэв. ХКН-ын Бээжин хотын хороон хоёрдугаар нарийн бичгийн дарга Лю Жэнь, Бээжингийн үйлдвэр, худалдааны хөгжлийн талаар ярилаа. Төвдийн засаг, соёлын амжилтын тухай Хятадын Коммунист Намын Төвдийн Ажилчны Хорооны нарийн бичгийн дарга Чжан Гохуа их хурлын төлөөлөгчдөд ярив.


465 Хятадын Коммунист Намын Төв Хорооны Шанхай товчооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кэ Цинши тус орны Шанхай зэрэг томоохон хотуудад хувийн капиталист үйлдвэр худалдааны байгууллагуудыг социалист ёсоор өөрчлөн байгуулж байгаа тухай ярилаа. Хятадын хувийн капиталист үйлдвэр ба худалдааг социалист ёсоор өөрчлөн байгуулж байгаа тухай Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Чэнь Юань дэлгэрэнгүй үг хэллээ. Ах дүү ба ажилчны намын өмнөөс Их Британийн Коммунист намын гүйцэтгэх хорооны дарга Гарри Поллист, Испанийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Долорес Ибаррури, Германы Коммунист Намын Төв Захиргааны нэгдүгээр нарийн бичгийн дарга Макс Рейман нар Хятадын коммунист намын YIII их хурлын төлөөлөгчдөд баяр хүргэв. Их хуралд бас Бразилийн коммунист намын төв хорооноос ирүүлсэн баярын бичгийг уншлаа. Үнэн сонин. 1956.09.23. №225 (6440) Ням. 1-р нүүрт. Хятадын ард түмний их баяр Их хятад улсын зургаан зуун сая ард түмэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны 7 жилийн ойг маргааш баясгалан төгөлдөр ёслоно. Монгол, Зөвлөлтийн ах дүү ард түмний үүрдийн хань, манай ойр зэргэлдээ оршдог хятадын их ард түмний яруу алдарт энэ ойн баярыг дэлхий дахин энх тайвныг эрмэлзэгч улс түмэн бүхэн бас тэмдэглэж байна. Дөнгөж долоон жил өнгөрсөн энэ үе бол хятадын ард түмний түүхэн өчүүхэн бага хугацаа бөгөөд гэтэл чухам энэ өнгөрсөн жилүүдийн дотор хятадын ард түмэн, коммунтист намынхаа удирдлагаар улс үндэстнээ сэргээн мандуулах ардын ардчилсан засаг төр, ажилчин анги тариачдын хэлхээ хобоог бэхжүүлэх улсынхаа эдийн засаг,соёлыг социалист ёсоор өөрчлөх талаар үлэмж их амжилт олсон байна. Энэ жил хятадын ард түмэн, Хятадын Коммунист Намын VII их хурлыг хөдөлмөр, эх оронч үйлс, улс төрийн асар их өрнөлтөөр угтсан үед их баяраа ёслон тэмдэглэж байна. Тус их хурал, өөрийн ард түмний түүхэн шинэ хуудсыг нээж, Хятад улсын ардын аж ахуйг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлвөлгөөний талаар, тавьсан саналын тухай илтгэлд гарсан тогтоолыг саяхан санал нэгтэй баталлаа. Хятадын ард түмний олон жилийн турш хийсэн яруу алдарт хувсгалт тэмцэл, түүхэн ялалтад хүрсний үрээр 1949 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Бүгд Найрмандах Хятад Ард Улсыг тунхагласан билээ. Орос оронд октябрийн социалист их хувсгал ялснаас хойш уудам саруул нутаг, олон зуун сая хүнтэй Хятад улсад ардын аврага их хувьсгал ялж Хятад Ард Улсыг байгуулсан нь дэлхий дахин түүхийн бүх явцад асар их нөлөө үзүүлсэн үлэмж их ач холбогдол бүхий үнэлж баршгүй гарамгай явдал болсон юм. Хятадын ардын хувьсгалын ялалт социалист байгуулалтын ололтууд бол марксизм-леннизмийн сургаалийн ялалт, ололт мөн. Ардын засгийн жилүүдэд хятадын хөдөлмөрч авьяаст ард түмэн, эдийн засаг, соёлын байгуулалтын салбар бүхэнд үлэмж гарамгай амжилт олж, гэрэлт саруул ирээдүйдээ зориг


466 төгөлдөр итгэсээр байна. Хятад Ард Улсын энэ бүх амжил, манай орны хөдөлмөрчдийг зоригжуулж, өөрийн өмөг түшиг их хань-хятадын ах дүү ард түмнийг бид сэтгэл дүүрэн бахархаж байна. Капитализмаас социализмд дэвших үед Коммунимст намын баримтлах жанжин шугамын ёсоор хятадын ард түмэн, газар тариалангийн хоцрогдмол хятад улсыг түргэн цагийн дотор аж үйлдвэрийн аврага хүчирхэг социалист гүрэн болох асар том алдарт зорилтыг тавьж байна. Хятад улсын ардын аж ахуйг хөгжүүлэх анх дугаар таван жилийн төлвөлгөөг биелүүлж ирсний практикаас үзэхэд, улс орноо үйлдвэржүүлж гүйцэхэд гурван удаагийн таван жилийн төлвөлгөөгтэй тэнцэх хугацаа хэрэгтэй болох юм. Хятад улсад социалист өөрчлөлтийн зорилт, үндсэндээ нэгэнт биелэгдэж эхлээд, хоёрдугаар таван жилийн төлвөлгөөнд тэр зорилтыг бүрэн биелүүлэх болно. Ингээд социализм капитализмын хоорондын тэмцэлд-хэн нь хэнээ?- гэдэг асуулт хятад улсад нэгэнт шийдвэрлэгджээ. Хоёрдугаар таван жилийн төлвөлгөөг гүйцэтгэснээр капитализмаас социализмд шилжих үед тавьсан гол зорилтуудыг гуравдугаар таван жилийн төлвөлгөөний туршид үндсэнд нь шийдвэрлэх чухал нөхцөлийг бэлтгэх болно. Хоёрдугаар таван жилийн төлвөлгөөнд Өвөр Монгол, Синь-цзян, Түвэд зэрэг хятадын олон нутагт аж үйлдвэрийн бааз байгуулагдаж нефт, өнгөт металлын үйлдвэр улам их хөгжин, газрын баялагийг олох эрдэм шинжилгээний хайгуулын ажил улам бүр өргөжих болно. Хоёрдугаар таван жилийн төлвөлгөөний үед Хятад Ард Улсын хөдөө аж ахуй урагшаа улам их ахих юм. 1956 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар, хятад улс хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн хоршоо байгуулагдаад түүнд нийт тариачдын 91.7 хувь нь нэгдсэн бол, 1958 оны эцэст хятадын ард түмэн, бүх улсын хэмжээгээр хөдөө аж ахуй, гар урлалын үйлдвэрийг хоршоолуулах ажлыг үндсэнд нь гүйцэтгэнэ. Хятадын коммунист нам, ард засгийн газар, хөдөлмөрчдийн сайн сайхан аж амьдралын төлөө цуталтгүй халамжилж байна. Хятад Ард Улсад соёлын байгуулалт өргөн далайцтай өрнөжээ. Олон үндэстний Хятад улсын янз бүрийн гарал угсааны бүх ард түмний хооронд шинэ маягийн харилцаа тогтоод тэд улс төрийн талаар бүрэн тэгш эрх эдлэн ах дүүгийн ёсоор хоорондоо эв найрамдалтай, бие биестээ харилцах аж төрөн, улс орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө нэгэн санаа нийтийн хүчээр зоригжиж байна. Монголын ард түмэн гадаадын империалист колоничлогчид ба дотоодын харгис эздийн эсрэг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хятадын их ард түмний хийж ирсэн удаан жилийн эрэлхэг тэмцэлд эртнээс нааш эв нэгдэл талархалаа илэрхийлж санаа сэтгэлийн дэмжлэгээ хэзээ ямагт үзүүлж ирлээ. Хятадын ард түмэн, социализмд хүрэх замаар ялгуулсан алхмыг хийж эхэлсэн цагаас хойш, манай хоёр улсын хооронд нөхөрсөг найрамдалт харилцаа улам бүх бэхжиж хөгжлөө. Монгол Хятадын ард түмэн ах дүүгийн эв найрамдал нь бидний зорьсон зорилго үйлс нэг бөгөөд улс үндэстнийхээ бүрэн эрхт тусгаар тогтносон байдлыг харилцан хүндэтгэж бие биестээ ямагт тусалж байх, манай хоёр улсын эдийн засаг, соёлыг улам их өрнүүлэх


467 гэсэн ариун үзэл санааг үндэс болгосон юм. Саяхан хятадын ард түмэн 160 сая рублийн хэмжээний эдийн засаг-техникийн тусламжийг бидэнд үнэ төлбөргүй үзүүлсэн нь, үүнийг тодорхой гэрчилж байна. Монгол, хятадын ард түмний эвдэршгүй мөнхийн бат эв найрамдал бол социалист лагерийн улс ордуудын хооронд тогтсон цоо шинэ маягийн харилцааны үлгэр дууриалал мөн бөгөөд пролетарийн интернациализмын үзэл санааны амьд хэл биелэл мөн. Одоо үед Хятад Ард Улс бол манай орны өмөг түшиг болсон Зөвлөлт Холбоот Улсын хамт Ази ба дэлхий дахины энх тайвны эвдэршгүй тулгуур болж, олон улсын хоорондын байдлын түгшүүрийг улам бүр арилга хэрэгт идэвхтэй оролцож том чухал хувь нэмрээ оруулсаар байна. Хятад Ард Улсыг оролцуулахгүйгээр дэлхий дахины хооронд маргаантай асуудлыг шийдвэрлэж болохгүй билээ. Чухам энэ учраас Хятад Ард Улс, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн байх хууль ёсны эрхээ эдэлж зохих байр сууриа эзлэх ёстой байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 7 жилийн ойн ба ёслолыг тохиолдуулан, манай орны хөдөлмөрчид, хятад улсын социализмын байгуулалтад улам бүр үлэмж их, шинэ амжилт олохыг хятадын ах дүү ард түмэнд чин сэтгэлийн угаас ерөөж байна. Үнэн сонин. 1956.09.30. Ням. №31 (6446) 1-р нүүрт. БНХАУ-ЫН ГАДААД ЯВДАЛЫН ЯАМНЫ САЙД НӨХӨР ЧЖОУ ЭНЬ-ЛАЙД Эрхэм хүндэт ноён сайд аа! Хятадын их ард түмний үндэсний баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг цэцэглүүлэн мандуулах ба улс түмний хоорондын найрамдал, энх тайвныг бүх талаар хөгжүүлэх үйлсэд хамгийн сайн сайхныг Танд ба Танаар дамжуулан ах дүү хятадын бүх ард түмэнд ерөөж чин сэтгэлийн баяр хүргэснийг минь та хүлээн авна уу. БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Д.АДИЛБИШ Үнэн сонин. 1956.09.30. Ням. №31 (6446) 1-р нүүрт. ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ИХ БАЯР Их Хятад улсын зургаан зуун сая ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны 7 жилийн ойг маргааш баясгалан төгөлдөр ёслоно. Монгол зөвлөлтийн ах дүү, ард түмний үүрдийн хань манай ойр зэргэлдээ оршдог хятадын их ард түмний яруу алдарт энэ ойн баярыг дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч улс түмэн бүхэн бас тэмдэглэж байна. Дөнгөж долоон жил өнгөрсөн энэ үе бол Хятад ард түмний хувьд өчүүхэн бага хугацаа бөгөөд гэтэл чухам энэ өнгөрсөн жилүүдийн дотор хятадын ард түмэн коммунист намынха удирдлагаар улс үндэстнэ мандуулах ардын ардчилсан засаг төр, ажилчин анги тариачдын хэлхээ холбоог батжуулах, улсынхаа эдийн засаг соёлыг социалист ёсоор өөрчлөх талар үлэмж их амжилт олсон байна.


468 Энэ жил Хятадын ард түмэн, Хятадын коммунист Намын VIII их хурлыг хөдөлмөр, их оронч үйлс, улс төрийн асар их өрнөлтөөр угтсан үед их баяра тэмдэглэж байна. Тус их хурал өөрийн ард түмний түүхэнд шинэ хуудсыг нэж, Хятад улсын ардын аж ахуйг хөгжүүлэх хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний талар тавьсан саналын тухай илтгэлд гарах тогтоолыг саяхан санал нэгтэй баталлаа. Хятадын ард түмний олон жилийн турш хийсэн яруу алдарт тэмцэл, түүхт ялалтад хүрсний үрээр 1949 оны 10 дугар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласан билээ. Орос оронд Октябрийн социалист их хувьсгал ялснаас хойш уудам саруул нутаг, олон зуун сая хүнтэй Хятад улсад ардын авара хувьсгал ялж Хятад Ард Улсыг байгуулсан нь дэлхий дахины түүхийн бүхий л явцад асар их нөлөө үзүүлсэн үлэмж их ач холбогдол бүхий үнэлж баршгүй гарамгай явдал болсон юм. Хятадын ардын хувьсгалын ялалт социалист байгуулалтын ололтууд бол марксизм-ленинизмийн сургаалын ялалт ололт мөн. Ардын засгийн жилүүдэд Хятадын хөдөлмөрч авьяаст ард түмэн, эдийн засаг, соёлын байгуулалтын салбар бүхэнд үлэмж гарамгай амжилт олж, гэрэлт саруул ирээдүйдээ зориг төгөлдөр итгэсэр байна. Хятад Ард Улсын энэ бүх амжилт манай орны хөдөлмөрчдийг зоригжуулж, өөрийн өмөг түшиг их хань-хятадын ах дүү ард түмнийг бид сэтгэл дүүрэн бахархаж байна. Капитализмаас социализмд дэвших үед Коммунист намын баримтлах жанжин шугамын ёсоор хятадын ард түмэн, газар тариалангийн хоригдмол Хятад улсыг түргэн цагийн дотор аж үйлдвэрийн аварга хүчирхэг гүрэн болгох асар том алдарт зорилгыг тавьж байна. Хятад улсын ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж ирсний практикаас үзэхэд, улс орноо үйлдвэржүүлж гүйцэхэд гурван удаагийн таван жилийн төлөвлөөгөөтэй тэнцэх хугацаа хэрэгтэй болох юм. Хятад улсад социалист өөрчлөлтийн зорилт, үндсэндээ нэгэнти биелэгдэж эхлээд, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд тэр зорилтыг бүрэн биелүүлэх болно. Ингэд социализм капитализмын хооронд тэмцэлд-хэн нь хэн бэ? Гэдэг асуулт Хятад улсад нэгэнт шийдвэрлэгджээ. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг гүйцэтгэснээр капитализмас социализмд шилжих үед тавьсан зорилтуудыг гуравдугар таван жилийн төлөвлөгөөний туршид үндсэнд нь шийдвэрлэх чухал нөхцлийг бэлтгэх болно. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд Өвөр Монгол, Синь-цзян, Түвэд зэрэг Хятадын олон нутагт аж үйлдвэрийн баз байгуулагдаж нефть, өнгөт металлын үйлдвэр улам их хөгжин, газрын баялгийг олох эрдэм шинжилгээний хайгуулын ажил улам бүр өргөжих болно. Хоёрдугар таван жилийн төлөвлөгөөний үед Хятад Ард Улсын хөдөө аж ахуй урагша улам их ахих юм. 1956 оны 6 дугаар сарын эцсийн байдлар, Хятад улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо байгуулагдаад түүнд нийт тариачдын 91,7 хувь нь нэгдсэн бол 1957 оны эцэст хятадын ард түмэн бүх улсын хэмжэгээр хөдөө аж ахуй, гар урлалын үйлдвэрлэлийг хоршуулах ажлыг үндсэнд нь гүйцэтгэнэ.


469 Хятадын коммунист нам, ардын засгийн газар, хөдөлмөрчдийн сайн сайхан аж амьдралын төлөө цуцалтгүй халамжилж байна. Хятад Ард Улсад соёлын байгуулалт өргөн далайцтай өрнөжээ. Олон үндстний Хятад улсын янз бүрийн гарал угсааны бүх ард түмний хооронд шинэ маягийн харилцаа тогтоод мтэд улс төрийн талаар бүрэн тэгш эрх эдлэн ах дүүгийн ёсоор хоорондоо эв найрамдалтай, бие биестэ харилцан туслалцаж аж төрөн, улс орноо улам хөгжүүлэхийн төлөө нэгн санаа нийтийн хүчээр зоригжиж байна. Монголын ард түмэн гадаадйын империалист колоничлогчид ба дотоодын харгис эздийн эсрэг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хятадын их ард түмний хийж ирсэн удан жилийн эрэлхэг тэмцэлд эртнээс наш эв нэгдэл талархлаа илэрхийлж санал сэтгэлийн дэмжлэгэ хэзээ ямагт үзүүүлж иржээ. Хятадын ард түмэн социализмд хүрэх замар ялгуусан алхмыг хийж эхэлсэн цагаас хойш, манай хоёр улсын хооронд нөхөрсөг найрамдалт харилцаа улам бүр бэхжиж хөгжлөө. Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эв найрамдал нь бидний зорьсон зорилго үйлс нэг бөгөөд улс үндэстнийхээ бүрэн эрхт тусгаар тогтносон байдлыг харилцан хүндэтгэж бие биестээ ямагт тусалж байх, манай хоёр улсын эдийн засаг, соёлыг улам их өрнүүлэх гэсэн үнэнч ариун үзэл санааг үндэс болгосон юм. Саяхан Хятадын ард түмэн 160 сая рублийн хэмжэний эдийн засаг-техникийн тусламжийг бидэнд үнэ төлбөргүй үзүлсэн нь үүнийг тодорхой гэрчилж байна. Хятадын ард түмний эвдэршгүй мөнхийн бат эв найрамдал бол социалист лагерийн улс орнуудын хооронд тогтсон цоо шинэ маягийн харилцааны үлгэр дууриалал мөн бөгөөд продетарийн интернационализмийн үзэл санааны амьд илрэл биелэл мөн. Одоо үед Хятад ард улс бол манай орны өмөг түшиг болсон Зөвлөлт Холбоот хамт Ази ба дэлхий дахины энх тайвны эвдэршгүй тулгуур болж олон улсын хоорондын байдлын түгшүүрийг улам бүр арилгах хэрэгт идэвхтэй оролцож эрхэм чухал хувь нэмрээ оруулсаар байна. Хятад ард улсыг оролцуулахгүйгээр одоо дэлхий дахины хооронд маргаантай асуудлыг шийдвэрлэж болохгүй билээ. Чухам энэ учраас Хятад Ард Улс, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн байх хууль ёсны эрхээ эдэлж зохих байр сууриа эзлэх ёстой байна. Бүгд Найрамдах Хятад ард улсыг тунхагласны 7 жилийн ойн баяр ёслолыг тохиолдуулан, манай орны хөдөлмөрчид, хятад улсын социализмийн байгуулалтад улам бүр үлэмж их, шинэ амжилт гаргахыг хятадын ах дүү, ард түмэнд үнэн сэтгэлийн угаас ерөөж байна. Үнэн сонин. 1956.9.30. №231(6446).Ням. 1-р нүүрт. БНХАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чжоу Энь-лайд Эрхэм хүндэт нөхөр Сайд аа! Хятадын их ард түмний үндэсний баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг цэцэглүүлэн мандуулах ба улс түмний хоорондын найрамдал, энх тайвныг бүх


470 талаар хөгжүүлэх үйлсэд хамгийн сайн сайхныг Танд ба танаар дамжуулан ах дүү хятадын бүх ард түмэнд ерөөж, чин сэтгэлийн баяр хүргэснийг минь та хүлээн авна уу. БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд Д.Адилбиш Үнэн сонин. 1956.9.30. №231(6446).Ням. 1-р нүүрт. Анд хоёрын сайхан бүтээл Баруун Хараагийн сангийн аж ахуйн тариалангийн уудам талбан нэг хэсэгт билээ. Есдүгээр сар дундаа орж байсан, алтан намрын тунгалаг сайхан өдөр, “Сталинч 6” комбайн ирмүүхэн давшиж, халиурсан шаргал тариаг ханартал найгатал нь хадаж явав. -Өнөөдөр манай хоёр ч бас л нэлээд ахиутай ажиллах нь... -Хэн хоёр ажиллаж байгаа юм бэ? -Ли Шу, Эрэнцэнханд хоёр... тракторч нь Хятад, комбайнч нь Монгол юм. Манай хөдөө аж ахуй үйлдвэрийн газарт хятад монгол залуучууд бие биеэсээ суралцан, эвтэй сайхан ажиллаж өндөр бүтээл гаргаж байгаагийн нэг жишээ энэ. Тэхдээ Ли Шу, Эрэнцэнханд хоёр их сонин танилцсан шүү гэж бидэнтэй хамт зогсож байсан тус аж ахуйн нэг ажилтан ярив. -Комбайнч Эрэнцэнханд, тариачин хятад залуу Ли Шу хоёр нээрэн л сонирхолтой танилцжээ. ... Эрэнцэнханд өнөөдөр шаргал тариагий нь хурааж яваа уудам талбайдаа хаврын өдөржин үр суулгах ажил хийгээд орой нь байрандаа очин техникээ шалгаж байтал голын тэртээ байгаа тарианы бригадынхнаас жаахан биетэй хятад залуу ганцаараа хүрэлцэн очжээ. Гэсэн ч тэр хоёр хэл нэвтрэлцсэнгүй... Хятад залуу нь Эрэнцэнхандын тракторыг эргэн тойрон үзэж, энэ тэрэнгээр нь шагайн харж байснаа өөдөөс нь эрхий хуруугаа гарган инээмсэглэхэд “Сайхан л гэж байна даа” гэж Эрэнцэнханд бодов. Маргааш нь өдрийн ажил дууссан хойно нөгөө залуу дахиад л гүйж очиход тракторч ярилцах гэж оролдовч санаа зорилгоо ойлгосонгүй... Түүнээс хойш дахин дахин очоод тразтораар нь оролдож зарим зүйлийг нь сонирхон асуугаад байгаа бололтой санагдахад тракторч нөгөө залуудаа бага сага зүйл хэлж сургах гэж оролдож эхлэв. Тэхэд Ли Шу бүр ч идэвх орж, үдшийн агаар Хараа голыг хөл нүцгэн гаталж ирээд, тракторч болохын тулд уйгагүй оролдож байжээ. Ингээд Эрэнцэнханд Ли Шу хоёр сайн анд болж танилцсанаар барахгүй, Ли Шу нь тракторчийн дагалдангаар ажиллах болжээ. Тэгж оролдсоор тракторч болсон Ли Шу намрын траиа хураах ажлд идэвхтэй зүтгэж байгаа нь энэ ажээ. -Би уул нь тариачин хүн. Тэгэвч техник эзэмшиж үзээгүй байсан юм. Харин Монгол улсад ажиллахаар ирэхтэй хамт трактор жолоодож сурахсан гэсэн хүсэл минь Эрэнцэнхандын сайхан туслалцаагаар бүтээд байна. Одоо бид хоёр улам сайн ажиллах гэсэн төлөвлөгөө бий гэж тракторч Ли Шу ярьж инээмсэглэв. Монгол тракторч, хятад комбайнч чухамхүү мэдлэг зүтгэлээ хамтатгаад үнэхээр сайн үр бүтээлтэй ажиллаж байгаа ажээ. Тэд өдөр тутам 12 га газрын тариа хадах нормтой боловч 30 га хүргэж байгаа бөгөөд 40- 45 га газрын тариа хураахыг зорилго болгоод ажиллаж байгаа гэж ярьж басан юм.


471 Тэхдээ хавар цагт тарианы газар хагалах, үр суулгах, бордойдох ажилд маш идэвхтэй зүтгэхдээ ихээхэн шатахуун хэмнэсэн Эрэнцэнханд -Бид энэ зорилтоо бүрэн биелүүлж чадах юм гэж давтан хэлж байсан билээ. Д.Тарва. Үнэн сонин.1956.9.30.№231(6446) Ням. 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятадын ард түмэн эх орныхоо эзэн болж, эрх чөлөөт, тусгаар тогтносон жаргалант тэр амьдралаа зохиож эхэлсэн тэр цагаас хойш 7 жил болов. Энэ бол Хятадын коммунист намын удирдлагын дор Хятадын бүх ард түмэн империализм ба феодализмыг эсэргүүцсэн хувьсгалд босож, асар хүнд бэрх замыг даван туулж эх орондоо ардын ардчилсан диктатурт үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны үр дүн мөн. Хятадын ард түмэн түүхт ялалтынхаа энэ ойг эх орондоо социализмын үндсийг байгуулахад чухал алхам болсонанхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байгаа ба хятадын ард түмний амьдралд түүхт том үйл явдал болсон, хятадын баатарлаг Коммунист намын VIII их ххурал хуралдаж, ард түмнийхээ их тэмцлийг улам өрнүүлэх аугаа их шийдвэрийг гаргасан түүхт үед ёслон өнгөрүүлж байна. Ардын засгийн үед Хятадын их ард түмэн алдарт коммунист намынхаа удирдлагаар олон жилийн данд сүйдсэн улс орны эдийн засгаа сэргээн байгуулах, феодализмийн харьцааг бүрэн устгах, ялангуяа улс орноо социалист ёсоор өөрчлөн байгуулах үйлсдээ гарамгай сайхан амжилт оллоо. Ардын хувьсгал ялсны дараа ардын засгийн газар феодалын газар эзэмшлийн системийг халж газрын реформ явуулсны үрээр газаргүй ба бага газартай байсан 300 сая гаруй таиачинд 47 сая га газар олгожээ. Үүний зэрэгцээгээр том хөрөнгөтний хувийн эзэмшилд байсан завод, уурхай, банк, холбоо харилцааны байгууллагыг улсын мэдэлд болгожээ. Ардын засгийн газар капиталист салбарын нөлөөг хязгаарлах бодлого явуулж, Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар улсын чанартай олон шинэ үйлдвэр, хөдөө аж ахуйн олон төрлийн хоршоолол байгуулсан нь феодализм ба капитализмын улс төр, эдийн засгийн нөлөөг устгаж, улс орныхоо эдийн засагт социалист салбарын эзлэх суурийг улм их нэмэгдүүлэв. Хятадын ард түмэн, Коммунист намынхаа удирдлагын дор 1953 оноос эхэлж улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх их ажилд орсон юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилт бол Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар төлөвлөсөн 156 үйлдвэрийн газрын зэрэг нийт 694 том үйлдвэрийн барилгад гол хүчээ бөөгнөрүүлэх, Хятадыг социалист ёсоор үйлдвэржүүлэх анхны баз тавих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоолол, гар үйлдвэрлэлийн хоршооллыг хөгжүүлэх замаар хөдөө аж ахуй гар үйлдвэрийг социалист ёсоор өөрчлөх анхны эх суурийг бий болгох, бүх капиталист үйлдвэр худалдааг үндсэнд нь янз бүрийн улсын капитализмийн


472 байдалд оруулах замаар хувийн үйлдвэр худалдааг социалист ёсоор өөрчлөх үндэс суурийг тавих явдал байв. Хятадын ажилчин анги, эх орныхоо цаашдын цэцэглэлтийн төлөө хүч хөдөлмөрөө хайрлахгүй, шургуу хөдөлмөрлөж одоо уг төлөвлөгөөг давуулан биелүүлэх бүрэн боломжийг бий болгож байна. Ажилчдын өрнүүлсэн социалист уралдаан, оночтой шинэ санал, Зөвлөлт ба ардын ардчилсан орнуудын тэргүүний туршлагыг эзэмших зэрэг нь хөдөлмөрий бүтээмжийг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгч нийт үйлдвэрлэлийн явцыг асар худатгаж байна. Үүнд: Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлчний ачаар одоо хятадад ачааны машин, реактив нисэх онгоц, 6-12 киловаттын хүчтэй генератор зэргийг үйлдвэрлэх болсон бөгөөд машины дугуй, хөвөн эдлэлийн зүйл, цемент металл зүсэх суурь машин ган болд зэргийн гаргалт 1957 онд төлвлөснөөс давах юм. Үйлдвэр хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн нь 1957 онд 1952 оныхоос 60 гаруй хувиар өсөх бололцоотой байна. Социалист ёсоор өөрчлөх ощүйл хэрэгт олсон энэ шийдвэртэй ялалтын ачаарүйлдвэр хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа социалист салбарын зонхилох байр суурийг эзлэх боллоо. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд /гар урлалыг оролцуулан/ аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийг 1957 онд 1952 оныхтой зэрэгцүүлбэл 93 хувиар нэмэгдэх байсан бол 1962 онд бүтээгдэхүүний хэмжээг барагцаалбал 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Соён гэгээрлийн талаар асар их амжилт олжээ. 1949 оны үеийн соён гэгээрлийн байдлыг одоогийнхтой харьцуулахад дээд сургуулийн оюутны тоо 116 мянгаанс 360 мянга, дунд сургуулийн сурагчдын тоо 1 сая 268 мянгаас 5 сая 860 мянга, бага сургуулийн сурагчдын тоо 24 сая 390 мянгаас 57 сая 700 мянга гаруй болж өслөө. Чөлөөлөгдсөний дараахан үед 100 гаруй сая хувь ном хэвлэж байсан бол энэ жил нийтдээ 1 миллиард 600 сая хувь ном хэвлэжээ. Эмнэлгийн газруудад 106 мянган ор байсан бол одоо 339 мянга болжээ. Ардын засгийн газрын авч явуулсан арга хэмжээний үр дүнд тариалангийн талбай өсч, хурааж авах ургацын хэмжээ улам нэмэгджээ. “1956-1967 онуудад БНХАУлсын хөдөө аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөний үндсэн зүйлийн” төслийн заалтыг баримталж, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд нийт улс ардын аж ахуйн хэрэгцээг хангахад хөдөө аж ахуйг улам дээд хэмжээнд гаргах хэрэгтэй байна. Хятадын хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн төлөвлөгөө ёсоор 1957 оныхоос 35 хувиар өсөх бөгөөд 1962 онд хурааж авах нийтүр тариа барагцаалбал 500 миллиард жин, гахайн тоог 250 сая хүргэж өсгөх юм. Зам тээврийн талаар оёрдугаар таван жилийн төлөвлөгөөний эцэст 8-9 мянган километр төмөр зам шинээр тавих бөгөөд Ланьжоу-Синьцзяний төмөр замыг Зөвлөлт холбоот улсын хилд хүргэх, Баруун хойт, Баруун өмнөт мужуудыг төмөр замын шугамуудаар холбох зорилт тавьж байна. Одоо Хятадад энэ оны 6 дугаар сарын мэдээгээр тариачны 120 сая өрхийн 110 сая буюу 91,7 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоололд оржээ. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд батлан хамгаалах ба засаг захиргааны зардал, санхүүгийн бүх зардлын барагцаалбал 32 хувийг эзэлж байсан бол төлөвлөгөөт таван жилд бараг 20 хувь хүртэл багасгаж эдийн засаг, соёл гэгээрлийн зардал анхдугаар таван жилд хувь байсныг 60-70 хувь хүртэл хөдөлгөх бололцоотой болжээ. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган анхан шатны боловсролыг эзэмшүүлэх


473 ажилчин тариачныг ажлын хажуугаар сурч боловсрох түүнчлэн эрлийг хамгаалах, радио хэвлэл утга зохиолын талаар асар их ажил зохиох гэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс социалист лагерийн бүрэлдэхүүн хэсгийн хувьд ах дүү орныхоо бүтээн босгох үйл хэрэгт чухал шаардагдах хэрэгцээтэй зүйлээр хангах, туслах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Үүний нэг тод илрэл бол энэ оны 8 дугаар сарын 29-нд БНХАУ-ын засгийн газраас манай оронд 160 сая рублийн үнэтэй аж үйлдвэр, соёл ахуйн хэдэн барилгыг барьж үнэ төлбөргүй тусламжийг БНМАУлсад үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. БНХАУлс харицлан ашигтай тэгш эрхийн үндсэн дээр дэлхийн бүх оронтой эдийн засаг, техник, соёлын харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэхдээ зөвхөн өөрийн орны социалист байгуулалтын ажлыг түргэн дуусгахын тулд биш, харин улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн оршиход найдвартай үндэс болно гэж үзэж байна. Одоо Хятадын ард түмний өмнө шинэ бэрхшээл, том зорилт тавигдаж байна. Энэ бол социалист өөрчлөлтийн их хэргийг туйлд нь хүргэх ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө давуулан биелүүлэх, эх орондоо аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, худалдааг дээд хэмжээнд нь өрнүүлж, соёл, шинжлэх ухаан ард түмний чинээлэг байдлыг дээд шатанд гаргахын төлөө хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх хэрэгт идэвхтэй бэлтгэх хэрэг юм. Энэ зорилтыг хятадын ард түмэн алдарт коммунист намынхаа удирдлагаар амжилттай биелүүлж дэлхийн энх тайвныг эрмэлзэгч бүх улс түмний их үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нь эргэлзээгүй юм гэдэгт монголын ард түмэн гүнээ итгэж байна. А.Тэсээ-Жалбуу Үнэн сонин. 1956.9.30. №231(6446).Ням. 2-р нүүрт. БНХАУ-ын элчин сайдын яаманд дайллага болов Өчигдөр, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин БНХАУ-ыг тунхагласны 7 жилийн ойг тохиолдуулан том дайллага хийв. Дайллага дээр Монголын талаас, нөхөр Б.Дамдин, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, Б.Жамбалдорж, Д.Самдан, Ч.Сүрэнжав, Д.Майдар, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Улсын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн Төмөр-Очир, Янжмаа, Гадаад Явдлын яамны сайд Адилбиш, яамдын сайдууд, Баатар, Бат-Очир, Жамсран, Моломжамц, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга Ламжав, орлогч сайд Дамбийням, Дүгэрсүрэн, Соль, Ядамжав, ҮЭТЗ-ийн дарга Удвал нар болон нам, улс олон нийтийн байгууллагын хариуцлагатай ажилтан, соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын зүтгэлтэн нар БНХАУ-аас БНМАУ-д ажиллаж байгаа хятад ажилчны төлөөлөгчид Монголын ба гадаадын сэтгүүлчид байлцав. Мөн дайллага дээр БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер, БНЧУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Гршэл, CCCP-ээс БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч С.С.Дашьян, нар болон элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтан нар байв.


474 Дайллага дээр нөхөр Хэ Ин, Ю.Цэдэнбал нар харилцан үг хэлэв. Дайллага туйлын дотно элэгсэг байдалтай болж өнгөрөв. Үнэн сонин. 1956.10.02. №232(6447). Мягмар. 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг БНМАУ-Д СОЦИАЛИЗМ БАЙГУУЛАХ ХЭРЭГТ ТУСЛАЛЦАХААР ИРСЭН БНХАУ-ЫН АЖИЛЧДЫГ ОДОН МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: БНМАУ-д социализм байгуулах хэрэгт туслалцахаар ирж онц идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тэргүүний ажилчдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 7 жилийн ойг тохиолдуулан БНМА Улсын одон, медалиар шагнах үүнд: Нэг. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1.Лю-гийн Лю Бам-ба – Хужир булангийн заводад техникч. ХОЁР. Алтан гадас одонгоор 2.Ху-гийн Ху Ян-цан – Толгойтын заводад 2 дугаар прессийн бригадын дарга 3. Жу-гийн Жу Ши-чуань – Барилгын газар хятад ажилчдын намын хорооны дарга 4.Ван-гийн Ван Юн-цан – Хужир булангын тосгоны заводын хятад ажилчдын дарга 5.Го-гийн Го Шу-гүй – Барилгын 3 дугаар конторт барилгын инженер 6.Ан-гийн Ан Хай-ши – Хотын тоосгоны заводад хятад ажилчдын дарга 7.Лю-гийн Ло Жин-дин – Мах комбинатад монтёр 8. Цю-гийн Цю Лань-жун – Буйр нуурын загасны үйлдвэрт загасчин ГУРАВ. Хөдөлмөрийн хүндэт медалиар 9. Жан-гийн Жан Бо-чин – Барилгын артельд өрлөгч 10. Ху-гийн Ху Жи-цай – Өвөрхангайн үйлдвэрлэлийн хоршооллын холбооны кадр 11. Ван-гийн Ван Шү-янь – Хотын барилга конторт мужаан 12. Шүй-гийн Шүй Дэн-жин – Хотын барилгын конторт мужаан 13. Цу-гийн Цу Зен-хуа – Батсүмбэрийн аж ахуйд ногоочин 14. Ха-гийн Ха Лу-жин – Батсүмбэрийн аж ахуйд ногоочин 15. Ху-гийн Ху Хай-лан – Хүнсний трестэд тогооч 16. Го-гийн Го Ий-пүү – Модны артельд мужааны бригадын дарга 17. Жан-гийн Жан Ши-пүү – Хот сайжруулах хэлтэст үсчин 18. Лий-гийн Лий Хүй-шан – Халуун усанд хувцас цэвэрлэгч 19. Чуй-гийн Чуй Зун-дун – Хот сайжруулах хэлтэст ногоо модны мэргэжилтэн 20. Хан-гийн Хан Жо-юуан – Мөн газар (нэгдсэн заводад) арматурчин 21. Ли-гийн Ли Лү-шан – Мебелийн 1 дүгээр фабрикт мужаан 22. Луй-гийн Луй Юнь-шань – Их уурхайд мужаан 23. Жу-гийн Жу Бин-кай – Баруун хараагийн сангийн аж ахуйд төмөрчин 24. Ден-гийн Ден Жин-сан – Барилгын 4 дүгээр конторт ажилчин 25. Сун-гийн Сун Хуа-шан барилгын 3 дугаар конторт шаварчин


475 26. Е-гийн Е Дэн-гээ – Толгойтын заводад цахилгаан гагнуурчин 27. Ли-гийн Ли Хуа-чэн – Толгойтын заводад тоосго шатаагч 28. Фу-гийн Фу Шао-гуа – Толгойтын заводад талбайн дарга 29. Юй-гийн Юй Зэн-яа – Батсүмбэрийн аж ахуйд хятад ажилчдын дарга нарыг тус тус шагнасугай. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ БНМАУ-ЫН Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав 1956 оны 9 дүгээр сарын 27 Улаанбаатар хот Үнэн сонин. 1956.10.02. №232 (6447). Мягмар. 2-р нүүрт. БНМАУ-ын одон медалиар хятад ажилчдыг шагнав БНМАУ-д социализм байгуулах хэрэгт туслалцахаар ирж онц идэвхтэй ажиллаж байгаа БНХАУ-ын тэргүүний ажилчдыг БНХАУ-ын 7 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын одон медалиар шагналаа. БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.САМБУУ, уг одон медалийг БНХАУын тэргүүний 29 ажилчинд 9 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хуралдааны танхимд гардуулан өгөв. Тус улсад ирээд идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа хэсэг хятад ажилчдыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасныг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Б.Ширэндэв гардуулан өглөө. Нөхөр Ж.Самбуу БНХАУ-ын тэргүүний ажилчдад шагналыг гардуулан өгсний дараа БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид болоод БНМАУ-ын засгийн газрын өмнөөс шагнагдагсдад баяр хүргээд ажлын улам их амжилтыг ерөөв. Үнэн сонин. 1956.10.02. №232 (6447). Мягмар. 2-р нүүрт. БНХАУ-ЫГ ТУНХАГЛАСНЫ 7 ЖИЛИЙН ОЙГ МАНАЙ ОРОН ДАЯАР ӨРГӨН ТЭМДЭГЛЭЛЭЭ Төмрийн заводын клубт БНХАУ-ыг тунхагласны 7 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны харьяа үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хятад ажилчны хурал энэ оны 9 дүгээр сарын 29-нд төмрийн заводын клубт болов. Тэр хуралд хятад, монгол олон зуун ажилчин оролцов. БНХАУ-ыг тунхагласны 7 жилийн ойн тухай илтгэлийг Аж үйлдвэрийн яамны орлогч сайд Н.Равдансамбуу хийлээ. Дараа нь шинэ кино гарав. Үдэшлэг болов БНХАУ-ЫГ тунхагласны 7 жилийн ойг тохиолдуулан 9 дүгээр сарын 29-ны орой улсын хэвлэх үйлдвэрийн улаанбуланд өргөн үдэшлэг зохиов. Үдэшлэгт хэвлэх үйлдвэрийн олон зуун ажилчин, хятад ажилчид, сургуулийн сурагчид оролцов. Хэвлэх үйлдвэрийн эвлэлийн


476 хорооны дарга нөхөр Намдагсүрэн үдэшлэг нээж үг хэлэв. Үдэшлэгт оролцсон монголхятад ажилчид, сургуулийн сурагчид хятад, монгол хэл дээр дуу дуулж тоглож наадав. Үнэн сонин. 1956.10.02. №232(6447). Мягмар. 2-р нүүрт. Монгол Хятадын ард түмний найрамдлын илэрхийлэл БНХАУ-ыг тунхаглан байгуулсны 7 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Төв сум, Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн төвд хятад монгол ажилчдын хамтарсан үдэшлэг зохиов. Үдэшлэгт оролцсон монгол-хятад ажилчид монгол хятадын ба зөвлөлийн болон ардын ардчилсан орнуудын ард түмний аугаа их найрамдлын тухай хятад монгол хэл дээр дуу дуулж шүлэг уншив. Бас тус аймагт БНХАУ-ын хөгжилт цэцэглэлтийн тухай илтгэл яриа, таниулга өргөн зохиожээ. Хятадын Коммунист Намын VIII дугаар их хурлын материалыг Төв аймгийн хөдөлмөрчид өргөн судлахын хамт хятадын 1957 оны хэвлэлийг олноор захиалав. БНХАУын кино зургуудыг хөдөлмөрчид их сонирхон үзэж аугаа их найрамдалт хятадын ард түмний соёлт урлагийн амжилттай сэтгэл бахдам танилцаж байна. Үнэн сонин. 1956.10.02. №232 (6447). Мягмар. 2-р нүүрт. Нөхөрсөг уулзалт Хятадын ард түмний их баярыг тохиолдуулан, хүнсний үйлдвэрийн яамны харьяа нарийн боовны үйлдвэрийн монгол хятадын ажилчдын нөхөрсөг уулзалт болов. Энэ уулзалтад хүнсний үйлдвэрийн яамны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Лувсангомбо, БНХАУ-ын их амжилтыг тэмдэглэсэн товч илтгэл хийв. Дараа нь намын үүрийн нарийн бичгийн дарга Дондов, хятад ажилчин Ван Чин-шин, ажилчин Даринчулуун нар БНХАУыг тунхагласны 7 жилийн ойг тохиолдуулан Монгол хятад ажилчдад баяр талархлаа дэвшүүлж үг хэлэв. Энэ уулзалт туйлын дотно нөхөрсөг боллоо. Нөхөрсөг уулзалтын дараа сонирхолтой сайхан кино гарав. Үнэн сонин. 1956.10.02. №232 (6447). Мягмар. 2-р нүүрт БНХАУ-ын тунхагласны 7 жилийн ойн баярын хуралдаан Улаанбаатарт болов БНХАУ-ын соёлын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хороо, бусад олон нийтийн байгууллагаас эрхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 7 жилийн ойд зориулан хийлгэсэн баярын хуралдаан улсын хөгжимт драмын театрт өнгөрөгч 9 дүгээр сарын 30-нд болов. Театрын тайзыг БНМАУ, БНХАУ-ын далбаа, сүлд “Монгол хятадын ард түмний ах дүүгийн эвлэршгүй мөнхийн найрамдал мандтуга” гэж монгол хятад хэл дээр бичсэн лозунгаар чимсэн байлаа.


477 Тус хурлын тэргүүлэгчдийн байранд нөхөр Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Б.Жамбалдорж, Д.Самдан, Ч.Сүрэнжав, Д.Майдар нар болон БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Хэ Ин нар байв. Тус хуралд БНМАУ-ын яамдын сайд нар, нийслэлийн үйлдвэр, худалдаа, тээвэр, төмөр замын тэргүүний ажилчид, соёл шинжлэх ухааны зүтгэлтэн, эрдэмтэд, зохиолчдоос гадна манай оронд социализм байгуулах үйлсэд биесэр оролцож туслалцаж байгаа БНХАУ-ЫН ЯНЗ бүрийн мэргэжлийн тэргүүний ажилчид оролцов. БНАСАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер, БНЧУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Эмиль Гршэл, CCCP-ЭЭС БНМАУ-д суугаа элчин сайдыг түр хамаарагч С.С.Дашьян нар болон дээрх элчин сайдын яамдын гишүүд байв. Бас БНХАУ-ын киноны ажилтан нарын төлөөлөгчид хуралд оролцов. БНХАУ-ыг тунхагласны 7 жилийн ойн баярын хурлыг БНМАУ-ын соёлын яамны сайд нөхөр Сосорбарам товч үг хэлж нээв. Тус хуралд Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн дарга нөхөр Удвал “БНХАУ-ын тунхагласны 7 жилийн ой” гэсэн илтгэлийг хийв. Илтгэгч илтгэлийнхээ эхэнд БНХАУ байгуулагдсаны даян дэлхийн түүхэн ач холбогдлыг дурдахдаа хятад улсад ардчилсан ёс тогтоож эрх чөлөөт тусгаар тогтносон хятад ард Улсыг тунхагласан нь хятадын ард түмний түүхээр барахгүй Ази Африкийн ард түмний түүхэнд шинэ үеийг нээж улмаар колони ба хараат орны ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийг шинээр өрнүүлэв гэв. Илтгэгч цааш нь БНХАУ-ыг тунхагласнаас хойших 7 жилийн дотор хятадын агуу их ард түмэн коммунист намынхаа удирдлагаар эх орныхоо аж ахуй, соёлыг хөгжүүлэх талаар олсон асар их амжилтыг тоо баримтаар яриад улс орноо социалист хүнд үйлдвэржүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлсэн тухай ярилаа. Илтгэгч хэлэхдээ Хятадын Коммунист Намын VIII их хурал, хятад оронд социализм байгуулах гол зорилтыг шийдвэрлэх их программ, улс ардын аж ахуйг хөгжүүлэх 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний төслийг баталсны ач холбогдлыг тэмдэглэв. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын хоорондын харилцааны хүнд байдлыг сулруулахад БНХАУ-ын оруулж байгаа хувь нэмрийг илтгэгчээс онцлон тэмдэглээд БНХАУ-ын гадаад байдал бэхжиж, дэлхий дахинд алдар хүнд нь өсч, олон улсын харилцааны хөгжилд хятад улсын байр суурь өссөөр байгааг шинэ тоо баримтаар үзүүлж яриад БНХАУ НҮБ-д байр сууриа эзлэх бүрэн эрхтэйг Монголын ард түмэн дэлхий дахины шударга ард түмний адил шаардаж байна гэв. Илтгэгч илтгэлийнхээ сүүлийн хэсэгт БНХАУ, БНМАУ хоёрын улам өсөн бэхжиж байгаа найрамдалт харилцааны хөгжлийг харуулахын хамт манай оронд социализм байгуулах үйлсэд туслахаар ирсэн БНХАУ-ын ажилчид манай орны үйлдвэр, барилга, аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа баримтаар ярив. Илтгэгч төгсгөлд нь БНХАУ-аас 1956-59 онд манай улсад үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын ба нийтийн орон сууцны болон засмал замын барилга зэрэг 16 сая төгрөгийн зүйлийг өөрсдийн хүч хөрөнгөөр байгуулахаар шийдвэрлэсэн хятадын ард


478 түмний энэ их тусламж бол манай орны амьдрал хөгжилд маш чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Баярын хуралдаан дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Хэ Ин үг хэлэв. Нөхөр Хэ Ин хэлсэн үгэндээ БНХАУ-ыг тунхагласнаас хойш 7 жилийн дотор коммунист нам, ардын засгийн газраас өөрийн оронд хийсэн социалист их өөрчлөлт болон хятадын үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын талаар олсон асар их амжилтыг дэлгэрэнгүй ярив. Нөхөр Хэ Ин үгийнхээ төгсгөлд БНХАУ-ын байгуулагдсан өдрөөс эхлэн хятадын ард түмэн дэлхий дахины энх тайван байдлыг бэхжүүлэхэд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй энх тайвны төлөө тэмцэгч дэлхийн шударга ард түмний хамт эрс тууштай тэмцсээр байгаа Суэцийн сувгийн асуудлыг энх тайвны замаар Египетийн бүрэн эрхийг хүндэтгэн үзэж шийдвэрлэх нь зүйтэй гэж хятадын ард түмэн үзэж байгааг онцлон тэмдэглэв. Элчин сайд Хэ Инг үг хэлж дуусахад хуралдагсад алга ташиж талархав. Хурлын дараа “найрамдлын төлөө” гэдэг хятад кино гарав. Үнэн сонин. 1956.10.02. №232 (6447). Мягмар. 2-р нүүрт БНХАУ-ын кино зургийн фестиваль Улаанбаатарт эхлэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 7 жилийн ойг тохиолдуулан явуулах БНХАУ-ын кино зургийн фестивалийг нээхэд зориулсан хөдөлмөрчдийн цуглаан Улаанбаатар хотын Элдэв-Очирын нэрэмжит кино театрт 10 дугаар сарын 1-нд болов. Кино зургийн фестивалийн нээлтэд зориулсан цуглаан дээр Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Жамсран Улаанбаатар хотын ХДХГЗ-НЫ дарга Ламжав, Гадаадтай соёлоор харьцах товчооны дарга Цэрэндорж нар ба нам улс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид байв. Бас БНХАУ, СССР, БНАСАУ, БНЧУ-аас тус улсад суугаа элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтнууд цуглаан дээр байлцав. БНМАУ-ын соёлын яамны харьяа киноны Хэрэг Эрхлэх газрын дарга Хүрлээ товч үг хэлж фестивалийг нээв. Хөдөлмөрчдийн цуглааны дараа “Фея газар дээ” гэдэг сонирхолтой кино зураг гарав. Үнэн сонин. 1956.10.02. №232 (6447). Мягмар. 2-р нүүрт ХЯТАД НӨХДИЙН БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨР САЙНШАНД, (“Үнэн” сонины сурвалжлагчийн мэдээ). Дорноговь аймгийн төвийн нэгдсэн барилга дээр ажиллаж байгаа хятад ажилчид, Хятадын Коммунист Намын 8 дугаар их хурлын материалыг баяр баясгалантай хүлээн авч, БНХАУ-ын 7 жилийн ойг ажлын сайхан амжилтаар угтаж өнгөрүүлэв. Барилгын модны бригадынхан төлөвлөгөөгөө биелүүлээд барилгын ханын өрөлтөд шавар зуурмаг, чулуу зөөх ажлыг хийж байна. Үүний дотроос модны 7 дугаар зэргийн мэрэгжилтэй Лу Фу-шан өдөрт 2 хүний хийх ажлыг ганцаараа гүйцэтгэж байна. Шаварчин Пү Зүн-шин нэгдсэн барилгын дээврийн хөвөөг туйпуугаар барихын оронд чулуугаар хийх шинэ санаачлага гаргаж, дээврийн хөвөөний янз


479 хэлбэрт тохирсон модон хэв хийж, өрөлтийг түргэтгэж, барилгын дээврийн хөвөөг барих график төлөвлөгөөг 22 хоногийн өмнө биелүүлжээ. Тус барилгын дээврийн хөвөөнд орох 19 мянга шахам төгрөгийн үнэтэй 471000 ширхэг туйпууны оронд 532 төгрөгийн үнэтэй 76 кубметр чулуугаар өрж, олон мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. Барилгын хятад ажилчдын дарга Бан Дэ-мин, техник Лан Дэ-шин нар барилгын график төлөвлөгөөг шинэчлэн зохиосноор нэг өдөрт 1 ажилчин барилгын дээд давхрын хана өрөхөд 1 кубметр хагас чулуу өрдөг байсан бол одоо даруй дөрвөн кубметр чулуу өрдөг болжээ. Хятад ажилчдын дотроос коммунист Ван Фү-гэ, Ван Юу-мин, Ван Хуаши, Ян Шин-шань нар өдөр дутмынхаа нормыг 200% хүртэл биелүүлж байна. Үнэн сонин. 1956.10.04. №234 (6449). Пүрэв. 1-р нүүрт Өвөрмонголын өдрийн сонины хуудсанд Өвөр монголд бидний үзсэн зүйл Өвөр монгол нутгаар бид хориод хоног сурвалжлан явлаа. Энэ хориод хоногийн дотор бид хоёр жил танхимд сууж ном уншсанаар багагүй чухал сонин зүйлийг олж мэдлээ. Бидний очсон газар бүр, уулзсан хүн бүр элэгсгээр угтаж, мандаж байгаа аж ахуй, цэцэглэж байгаа соёл урлагаа үзүүлэн сонирхуулж байлаа. Бидний явж үзсэн нутаг бол хэдийгээр хожим чөлөөлөгдсөн нутаг боловч өнгөрсөн хэдэн жилийн дотор гайхаж биширмээр их ажлыг бүтээсэн байна. Өвөр монголын төв Хөх хот бол эртний дурсгалт бөгөөд цог жавхлантай хотын нэг юм. 400 жилийн өмнө барьсан гоёмсог сүмийг сэлбэн засахын зэрэгцээгээр дөрөвхөн жилийн өмнө нүцгэн тал байсан газар одоо цагийн боловсон тоногоор тоноглосон тэргүүн зэргийн эмнэлгийн газар, багшийн дээд сургууль, мал эмнэлгийн дээд сургууль, тариалангын багаж зэвсэг хийх үйлдвэр зэргийг байгуулжээ. Хуучин Бугат хотын дэргэдэх уужим хөндийд аврага их үйлдвэрийн хотыг байгуулж байна. Одоо ажилчны орон сууцыг барихын хамтаар хотын цэцэрлэг тарьж байна. Энд шинэ байгуулагдаж байгаа болдын үйлдвэрийн аврага ихийг ганц жишээгээр хэлбэл зөвхөн шинэ үйлдвэрт Хатан голын усны нилээд нь хэрэглэгдэх юм. Энэ бол үлгэрч Муу охины хэлдэг баатарын үлгэрийн доторхи явдалаас ч илүү хачин хэрэг боловч үлгэр биш үнэн бодит хэрэг байна. Хөх хотын дэргэдэх нэг хоршоонд бид очиж үзлээ. Тэр хоршооны хятад, монгол, хотон зэрэг олон үндэстний 4 мянга гаруй гишүүд ах дүүгийн ёсоор найрамдан мал тариалангийн ажлыг хамтын хүчээр хийж их амжилт олж байна. Урьд өмсөх хувцас хуниргүй, идэх хоол ундгүй, зовж зүдэрч байсан хүмүүс одоо чөлөөтэй жаргалтай амьдарч байна. Урьд газраа модон анжсаар хагалдаг байсан бол одоо Хөх хотод хийсэн боловсон төмөр анжсаар хагалж байна. Зөвлөлт улсаас авчирсан трактор, Чехословакаас авчирсан тариа нүдэх, цэвэрлэх машиныг монгол хүүхэн Сарангуа чадамгайгаар ажиллуулж байхыг үзлээ. Багаж зэвсэг сайжирсан ба бордоо хэрэглэдэг болсон учраас тариалангийн ургац нэмэгдэж байна. Урьд нэг муу газараас 200 жин хүрэхгүй будаа авдаг байсан бол одоо 300 илүү жин будаа авч байна.


480 Тариачид өөрсдөө ажлын чөлөөнд боловсруулсан дуу бүжгээ цацрын дор гаргаж үзүүлсэн нь их л баяр бахдалтай байлаа. Энд дуу бүжгийн дугуйлангаас гадна бичиг үсгийн дугуйлан, хэдэн сургууль зэрэг соёл боловсролын газрууд байна. Саяхан тавьсан цахилгаан утсаар тариачид хотод суудаг ах дүү нартайгаа шууд ярилцаж байна. Мал ажлын түргэн хөгжиж байгаа нэг жишээг бид Ордос нутагт олж үзлээ. Жиюн Ван хушууны Гэндэн гэдэг айлаар орж сурвалжлахад тэр айлын хонь 1949 онд анх чөлөөлөгдөх жил 20 байсан бол одоо зуугийн тоонд хүрчээ. Тэдний үхэр 1949 онд 7 байсан бол одоо 20 болжээ. Ийм шиг байдлаар бүх малжих орны мал өсч байна. Бид нар, соёл урлагийн ажилтан болох учираас соёл урлагийн амжилтыг онцлон сонирхож явлаа. Дундад улсын нэрт зохиолч Цао Юэн зохиосон “Аянга бороо” гэдэг жүжгийг Хөх хотын театрт үзлээ. Хуучны нийгэмлэгийн ялзарсан байдлыг уудлан шүүмжилсэн энэ шилдэг жүжгийг хятад монгол жүжигчид бахдалтай сайхан тоглож үзүүллээ. Хөх хотын Улаан теарт “Учиртай гурван толгой” гэдэг дуулалт жүжгийг тавихад Бүгд Найрамдах Монгол Ард Удсын Чойбалсан аймгийн театрын жүжигчин Домид, Нансалмаа болж тоглов. 1956 онд Улаанбаатарт мөн учиртай гурван толгойг тавихад Өвөр монголын жүжигчин Далантай, балган ноён болж тоглосон билээ. Далантайн чадамгай тоглолт монгол үзэгчдэд их сайшаагдсан юм. Ингэж харилцан тоглоход манай урлагийн ажилтан нар бие биеээсээ сурч авсан зүйл үлэмжхэн байна. Тэгээд энэ бол манай найрамдлыг бэхжүүлэн зузаатгахад тус нэмэр болох нь гарцаагүй. Өвөр монголын урлагийн ажилтан нар төв газрын урлагийн ажилтан нарын бүтээлийг дууриан дагалдах төдийгээр ажлаа хязгааралдаггүй. Өөрсдөө бүтээн хийдэг бөгөөд өөрийн орон нутгийн ардын урлагийг өргөмжлөн хөгжүүлж байгаа нь бидэнд сургамж боллоо. Нутгийн ардын хоёр хүн хослон дуулах Эл Жэн тай гэдэг дуулалт жүжгийг сэргээн хөгжүүлж байна. Бүжигч Ганжууржав хуучин цамын бүжгийг хэрэглэж олон хүүхэдтэй цагаан өвгөний шог дүрийг зохиосон нь ихэл бахдалтай байна. Ордос нутгийн хуучны савхан бүжгийг сэргээн сэлбэж уран сайхан бүжиг болгожээ. Тэрчлэн буриадын хурим гэдэг бүжигт буриад ардын урьдын ёохор бүжгийг чадамгайгаар ашигласан байна. Өвгөн хуурч Сэраашийн хөгжимдсөн эрх чөлөөний гарамгай тэмцэгч Гаадаамээрний тухай дуулал ба Муу охины “Төмөр бух” зэргийг бид их сонирхож сонслоо. Хуурч, Муу охины сонин хачин үлгэрийг олон залуучууд тойрон сонсч байлаа. Түүний яруу хөгжим уран үг нь булгийн ус шиг ундарч байх юм. Бичсэн ном сударгүй чээжээр хэдэн арваад өдөр дараалан үлгэр түүхийг өөрийн зохиосон уран шүлгээр дуулан хэлдэг байна. Муу охины хэлж байгаа Сүн улсын Шүй Хао үлгэрийг сонсход уг хятадын эх зохиолоос их л өөр болж монгол хүнд нэн ойлгомжтой шинэ зохиол болж хувирсан шинжтэй байна. Ордосын элсэн говь нутагт зэрэгцүүлэн барьсан гурван гэр хэлбэртэй сүрлэг орд байна. Энэ бол чингэсийн онгон сүлд зэргийг хадгалахад зориулж дундад улсын засгийн газраас байгуулж өгсөн орд юм. “Чингэсийн тахилгын судар”, “Алтан дэвтэр” зэрэг шүлэглэн бичсэн ховор чухал түүхийн дурсгалт бичгүүд энд хадгалагдаж байна. Бид сонгуулийн хуралд оролцоод буцаж яваа эхнэрүүдтэй уулзаж ярилцав. Тэдний дотор бичиг мэдэхгүй хүн байсангүй нь үнэхээр сайшаан магталтай. Тэдэнд би “Буурал


481 ээж” гэдэг шүлгээ бэлэглэн өгсөнд тэдний нилээд нь тэр шүлгийг урьд уншиж үзсэн байлаа. Бас Сэнгээгийн “Тагтаа” Сайнцогтын шүлэг зэрэг олон зохиолыг тэд мэдэж байлаа. Тэд бол ерийн малчин тариачин эмэгтэйчүүд юм. Тэр нутагт хөдөөгийн айлаар ороход бичиг үсэг мэдэх болсны үнэмлэхнүүдийг хэд хэдээр нь зэрэгцүүлэн ханандаа баяр бахдалтай наасан байв. Бидний сэтгэлийг хамгийн ихээр баясгасан зүйл бол тэр эхнэрүүдийн ихэнх нь хярай хүүхдээ тэвэрч балчир хүүхдээ дагуулж ирсэн явдал юм. Тэдний хүүхдийн ахмад нь бага дунд сургуульд сурч байгаа гэнэ. Өвөр монголд элдвийн муу өвчин арилаад олны аж амьдрал сайжирч үр хүүхэд маш хурдан олширч байна. Айл бүрээс арваад шахам хүүхэд гарч байна. Үр хүүхэдгүй байсан эр эмд үр хүүхэдтэй болохоос илүү баяр байхгүй. Хүүхдийн тоглох, инээлдэх гүйлдэх нь айл аймгийг үнэхээр их баясгалантай болгох юм. Элдэв дарлагдал зовлонд нэрвэгдээд, монголчууд өнгөрсөн хэдэн зуун жил бараг өссөнгүйгээр үл барам зарим малчин нутагт хүний тоо цөөрч байлаа. Ач үргүй өвгөд эмгэдийг харахад үнэхээр хөөрхийлөлтэй бөгөөд гунигтай байлаа. Уудам хээр газар монголчууд тархан нутаглаж элдэв дарагдал зовлон амсаж ширгэж байгаа тойрмын загас шиг сөнөхөд хүрч байлаа. Гэтэл орос, хятад хоёр их ард түмэн сэргэн босч өөрсдийн гинжийг эвдэж хаяхын хамт бас монголын зэрэг олон үндэстний эрх чөлөөгөө олоход ах дүүгийн энэрэлт тусламжийг үзүүлэв. Зовлонт ёсыг тонилгох ба жаргалант нийгмийг угтах тэмцэлд монголчууд мөн хувь нэмрээ оруулжээ. Тэгээд ширгэсэн тойром нутаг маань далай мэт жаргал цэнгэлээр бялхаж, тойрмын загас далайн загас боллоо. Баруун хойт Балтийн тэнгисээс Хятадын Шар тэнгис хүртэл нэг их найрамдлын далай тогтож, олон үндэстэн эрх чөлөөтэй, энх жаргалтайгаар амьдран суух болов. Монгол овогтон энэ чөлөөт цагт соёл боловсролоо хамтын хүчээр элбэж мандуулах замыг олов. Олон монгод аймгууд нэг бичиг үсэгтэй байсан боловч нэгдмэл хэлтэй болж чадаагүй байлаа. Монголын аймгууд харилцан хэлээ ойлголцох боловч олон аймгийн хэлний аялгуу бас л үлэмжхэн ялгавартай байжээ. Феодалын ёсонд хүлэгдэж харилцаа муутай тархай бутархай амьдарч байсан учраас монголчуудын хэл ойртон нэгдэх байтугай харин өөр өөр замаар хөгжиж ялгаатай болсоор иржээ. Харин одоо Дундат улсын доторхи монголчууд нэг захиргаанд орж хоорондоо харилцаа зузаарсан ба ар өвөр моголын харилцаа найрамдал батажсан учраас одоо л монголын олон аймгийн хэл улам улмаар ойртон нэг замаар хөгжих бололцоотой болов. Дундад улсын олон ард түмэн ба өвөр монголын ард түмэнд аж ахуй соёл боловсролоо түргэн хөгжүүлж нийгэм журмын ёсонд шилжин орох түүхт их ажилдаа улам их амжилт олохыг ерөөе. Ц. Дамдинсүрэн. (БНХАУ-д очсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын соёлын төлөөлөгчдийн дарга.) Үнэн сонин. 1956.10.4. №234 (5449) Пүрэв. 3-р нүүрт. Хятад нөхдийн дунд


482 Ойн дундуур зураасан замаар явж нарсан дундах бяцхан суурингийн нэг дүнзэн байшингийн үүдэнд очиход ижилхэн хөх хувцастай цагаан царайтай Хятад нөхөд иосэн зочдыг элэгсэг дотноор угтаж байрандаа урьжээ. За ажил сайн биз нөхөр Бан У-хоо! Гэж ирсэн хүн, цагаан саарал цуваа тайлангуут хэлэв. -Ажил сайн. Манайхан манжин, төмс тус бүр арван га, байцаа сонгино нижгээд га газар тарьсан. Бас ус шуудуу татсан гэж хятад ажилчны ахлагч сайхан зантай хүн инээмсэглэн хэлэв. Тэр хятад нөхөд тун сайн ажиллаж ногооны шуудууг өөрсдөө татаж, түүнээс дор дор нь засаж, зэрлэг ногоог сайн цэвэрлэдэг ажээ. 9 дүгээр сарын эцсээр өвс ногоо шарласан нь Оногийн сангийн аж ахуйн ногоочин хүмүүсийн сэтгэлийг яахан зовоохгүй байх ажээ. Тэгээд хятад нөхөд, монгол газрын эрт хүйтэрдэг, сэрүүн хангай газар анх удаа тарьсан ногоогоо цаг мөч алдалгүй хураах гэж гар хумхилгүй ажиллаж ногоо хураах ажиллаж ногоо хураах ажлаа дуусгажээ. Тэд га тутмаас авах байцаа, төмсний төлөвлөгөөг давуулан биелүүлж хань нөхдийнхөө хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд нь хамтран зүтгэж их тус хүргэж байгаа юмаа. Д.Жамбаа Үнэн сонин 1956.10.05 №235(5450) Бямба. 3-р нүүрт. Хятадын Коммунист Намын VIII их хурлын дүнгийн тухай Улаанбаатар хотын МАХН-ын идэвхтний хурал дээр МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Д. Дамбын хийсэн илтгэл Нөхөд өө! Хятадын Коммунист Намын Төв Хороо, өөрийн намын VIII их хуралд төлөөлөгчдөө ирүүлэх тухай урилгыг манай Намын Төв Хороонд ирүүлсэн юм. Тэр урилгыг Намын Төв Хороо хүлээн авч биднийг Хятадын Коммунист Намын VIII их хуралд оролцох МАХН-ын төлөөлөгчөөр томилсон ёсоор бид Хятадын Коммунист Намын бүх улсын төлөөлөгчдийн VIII их хуралд оролцож, МАХН ба намын бүх гишүүд, бүх ард түмнийхээ баяр бахархлыг Хятадын Коммунист Намын VIII их хурлын төлөөлөгчдөд уламжлан дэвшүүлснийг та бүхэнд илтгэе. Хятадын Коммунист Намын бүх улсын төлөөлөгчдийн VIII их хурал, 1956 оны 9 дүгээр сарын 15наас 27ныг дуустал Бээжин хотод Хятадын улс төрийн зөвлөлийн хурлын танхимд хуралдав. Тус их хурлын ажилд бүх Хятадын 10 сая гаруй коммунистуудыг төлөөлсөн таслах эрхтэй 1026, зөвлөх эрхтэй 86 төлөөлөгч оролцов. Мөн дэлхийн 56 улсын ах дүү коммунистууд, ажилчны, хөдөлмөрчний ардын хувьсгалч намуудын 200 орчим төлөөлөгч тус их хуралд оролцов. Эдгээрийн хэрэгцээгээр БНХАУ-ын дотор ба хилийн цаана байгаа БНХАУ-ын харъяат нарыг хамарсан ардчилсан нам, бүлгүүдийг төлөөлөгчид болон нам бус ардчилсан хүмүүс намын их хуралд суулцав.


483 Хятадын Коммунист Намын Төв Хорооноос энэ их хуралд маш их анхаарал тавьж түүний бүх талын бэлтгэлийг туйлын нарийнаар хийжээ. Намын тус их хурлыг хуралдуулах тухай асуудлыг 1955 оны 4 дүгээр улиралд хуралдсан Төв Хорооны бүгд хурлаар шийдсэн ба түүнээс хойшхи үед муж, автономит район, төвд захирагдсан хотуудын намын хороодын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн, тэдгээр байгууллагын их хурал хийлгэж, намын байгууллагуудаас хийж байгаа ажлын дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцүүлэн, орон нутгийн намын байгууллагуудын сонгуулийг явуулжээ. Энэ оны 8 дугаар сарын 22, 9 дүгээр сарын 8, 13-ны өдрүүдэд Төв Хорооны өргөтгөсөн бүгд хурлаар их хуралд тавих бүхх илтгэл, саналыг хянан хэлэлцсэний дээр их хурлын тэргүүлэгчид, нарын бичийн дарга нар, мандатын коммисын бүрэлдэхүүнийг урьдчилан боловсруулсан байна. Үүний зэрэгцээгээр 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх өдрүүдэд VIII их хурлын бүх төлөөлөгчдийн урьдчилсан зөвлөлгөөн хийж дээрх бүх материалыг хэлэлцүүлэн тэдгээрийн саналыг авч, шинээр сонгогдох Төв Хорооны бүрэлдэхүүнийг урьдчилан хэлэлцүүлжээ. Эдгээр бэлтгэлийг хийсний үр дүнд тус их хурал нь зохион байгуулалт, үзэл суртлын маш өндөр хэмжээнд туйлын шуурхай явж өнгөрлөө. Хятадын Коммунист Намын бүх улсын төлөөлөгчийн VIII их хуралд Төв Хорооны улс төрийн тайлан илтгэлийг нөхөр Лю Шао-ци, намын дүрэмд оруулах өөрчлөлтүүдээ тухай илтгэлийг нөхөр Дэн Сяо-ци намын дүрэмд оруулах БНХАУ-ын улс ардын аж ахуйг 1958- 1962 онуудад хөгжүүлэх 2 дугаар 5 жилйн төлөвлөгөөний талаар гаргах саналын тухай илтгэлийг нөхөр Жоу Энь-лай нараас тавьсанд их хурлын төлөөлөгчид маш анхааралтай сонсож, шүүмжлэн хэлэлцсэний үндсэн дээр их хурлаас Хятадын Коммунист Намын шинэчилсэн дүрэм ба хоёр дугаар таван жилийн төлөвлөгөөний талаар гаргах саналуудыг баталж, тайлан илтгэлийн талаар тодорхой шийдвэр гаргав. Их хурлаас Хятадын Коммунист Намын төв Хороог 97 гишүүн 73 орлогчтой, бүгд 170 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгов. Хятадын Коммунист Намын бүх улсын төлөөлөгчдийн 8 дугаар их хурал нь энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийн төлөө тэммцэгчдийн манлайд ЗХУ-ын их ард түмэнтэй мөр зэрэгцэн тэмцэж байгаа Хятадын баатарлаг ард түмний мохошгүй зориг, бат нэгдлийг яруу тодоор үзүүлэв. Хятадын Коммунист Намаас явуулж байгаа бодлого нь өргөн олон ард түмний амин чухал эрх ашигт үнэхээр тохирч байгаа ба тэр учраас ч ард түмэн өөрийн коммунист намын бодлогод бат итгэж, намаа нягт хүрээлээд, намынхаа жолоодлогын дор сүүлийн арав гаруй жилийн дотор хоёр том хувьсгалыг амжилттайгаар явуулж одоо өөрийн орныг аж үйлдвэртэй орчин үеийн техникээр зэвсэглэсэн хөдөө аж ахуйтай, хүчирхэг социалист орон болгохын төлөө нэгдэл нягтралтай тэмцэж байна. Бүтээлч энэ тэмцлийг гардан хийж байгаа ард түмнийг төлөөлж тус их хуралд сонгогдон ирсэн төлөөлөгчдөөс их хурлын ажилд жинхэнэ ажил хэргийн чанартай оролцож, өөрсдийн шүүмжлэлийг даруу үгээр, бусдад тус хүргэх буюу бусдаас сурах гэсэн ганц зарчмыг баримтлан, намаас явуулж байгаа нь


484 Хятадын ард түмнийг итгэлтэйгээр жолоодон яваа Хятадын Коммунист Намын бүтээлч ажиллагаа, бат нягтрал нэгдлийг харуулж байлаа. Хятадын Коммунист Намын бүх улсын төлөөлөгчдийн 8 дугаар их хурал нь дэлхий дахины ажилчин, хөдөлмөрчдийн намын төлөөлөгчдөөс тус их хурлын хэлэлцсэн бүх асуудлыг сайшаан дэмжиж, өөрсдийн олон сая ард түмний баяр талархлыг илэрхийлж хэлсэн үгнүүд нотолсон юм. Коммунист намаар удирдуулсан Хятадын ард түмний хувьсгалт тэмцлийн үлгэр жишээ, баялаг туршлага нь эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа бүх дэлхийн ба Ази, Африкийн колоничлогдсон орнуудын ард түмэнд тодорхой замыг заан зоригжуулж, тусгаар тогтнолоо байлдан олж аваад, социализм байгуулах замаар явж байгаа социалист лагерийн орнуудын ба манай БНМАУ-ын ард түмэнд үнэлж баршгүй их тус хүргэхийг Хятадын Коммунист Намын 8 дугаар их хурлын бүх үйл ажиллагаа тодорхой харуулав. Үүний зэрэгцээгээр ХКН-ийн бүх улсын төлөөлөгчдийн 8 дугаар их хурал нь ЗХУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлаас тавьсан онол практикийн чухал асуудлыг бүрэн дэмжиж, марксизм-ленинизмийн онолын зарим асуудлыг амьд практик ажиллагааны ололт баримтаар нотлон өгснөөрөө марксизм-ленинизмийн их сургаалийг цаашид хөгжүүлэн баяжуулав. Орчин үеийн нөхцөл байдалд пролетари нараас үндэсний хөрөнгөтөн нарын эх оронч үзлийг ашиглах үндсэн дээр тэд нартай найрамдалт харилцааг тогтоон улмаар тэдгээрийг социалист хүмүүжлээр хүмүүжүүлэн шинэ нийгэмлэгийн гишүүн болгож хувиргах асуудал үүнд хамрагдах юм. Үндэсний хөрөнгөтөн нартай зөвхөн түр зуурын тайван харилцааг тогтоохоор үл барам тэдэнтэй социализмын үйл хэрэгт ашигтайгаар урт удаан хугацаагаар нэгдсэн фронтын хэлбэртэй хамтран ажиллаж социализмыг амжилттай байгуулж болох юм гэдгийг БНХАУ-ын туршлага тодорхой нотолж байна. Мөн хуучны ноёрхогч ангийн зарим хэсэг ба нэгдсэн фронтын хэлбэрээр хамтран ажиллах, капиталист чанарын том жижиг үйлдвэр, худалдааны газруудыг хоршооллын элдэв хэлбэрээр аажмаар социалист аж ахуй болгон хувиргах, социализимын байгуулалтыг хөгжлийн янз бүрийн үе шатан дээр байгаа үндэстнүүдийн тус бүрийн онцлогийг харгалзан харилцан адилгүй явуулах, эдгээр бүхэн бол Хятадын практик дээр шинэ хэлбэрээр тавигдаж байгаа онолын ба практикийн чухал асуудлууд мөн. НӨХӨД ӨӨ ! Хятадын Коммунист Намын долоо дугаар их хурлаас найм дугаар их хурлыг хүртэл даруй 11 жил болжээ. Энэ 11 жилийн дотор Хятад оронд дэлхий дахины ач холбогдол бүхий аугаа их түүхт явдал болж өнгөржээ. ХКН-ын 8 дугаар их хурал, энэ их түүхт өөрчлөлтүүдийн бүх туршлагыг марксист ёсоор нэгтгэн дүгнэж цаашдын замаа тодоор гэрэлтүүлэв. Хятадын ард түмэн, коммунист намын удирдлагын дор хөрөнгөтний ардчилсан хувьсгалыг туйлбартай биелүүлээд басс социалист хувьсгалын шатны үүргийг үндсэнд нь хэрэгжүүлж чадсан байна. БНХАУ өнгөрсөн 7 жилийн дотор социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт гарамгай сайхан амжилтууд олжээ. Их хурал дээр тавьсан улс төрийн тайлан илтэлд дурдагдсанаар одоо БНХАУ-д социалист ёс, хөрөнгөт ёс хоёрын хэн нь хэнийгээ ялах тэмцэл нэгэнт


485 шийдвэрлэгдсэн байна. Энэ бүхэн нь БНХАУ-ын энгийн харьцаанд үндсэн өөрчлөлт гаргажээ. Ажилчин анги, төрийн удирдах анги болж, урьдын тархай бутархай хувийн өмчит тариачид хоршоолсон тариачид болж, хөрөнгөтөн анги, ангийн хувьд устах явцад ороод байна. Сэхээтнүүдийн ч нүүр царай өөрчлөгдөж социализмын үйл хэргийн төлөө үйлчлэгчид болон хувирчээ. Хятадын ард түмэн ард түмэн энэ богино хугацааны дотор ийм их ялалтыг олосн явдал ажилчин ангиар урдирдуулсан ажилчин тариачны бат холбоонд түшиглэсэн ардын ардчилсан төрийг бүх талаар бэхжүүлэн, өргөтгөсөн ба нөгөө талаар ЗХУ-аар манлайлуулсан энх тайван ардчилал, социализмын лагериийн дэмжлэг болон энх тайвныг эрхэмлэгч бүх дэлхийн ард түмний дотно талархал д оршино гэж нөхөр Моу Цзэ-дун хурал нээж хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Хятадын хувьсгалын ба бүтээн байгуулалтын ялалт бол марксизм-ленинизмийн ялалт бөгөөд марксизм-ленинизмын онолыг Хятадын хувсгалын практиктай холбож түүний Хяттад орны нөхцөл байдалд тохируулан бүтээлчээр хэрэглэсний сайхан үлгэр жишээ мөн. Саяхан болтол империализмын колоныг талхинд нухлагдаж байсан хятад оронд болсон энэ их хувиралт нь Хятадын 600 сая ард түмний урьд байгаагүй их хувьсгалд идэвхжилийг хөгжүүлсэн төдийгүй дэлхий дахины амьдрал тэргүүн хагасын мэдээгээр таричны бүх өрхийн 91.7 хувь нь хөдөө аж ахуйн хоршоодод нэгджээ. Зөвхөн дээд зэргийн хоршоодод нэгдсэн тариачид нь нийт тариачны өрхийн 60 гаруй хувийг эзэлж байна. Хувийн гар үйлдврчдийн 90% нь үйлдвэрлэлийн янз бүрийн хэлбэртэй хоршоодод нэгдсэн ба бүх улсын хөрөнгөт үйлдвэр, худалдааг үндсэндээ улс хувийн хоршсон аж ахуй болгожээ. Социализмын ёсоор өөрчлөх энэхүү хөдөлгөөний өрнөлтийг бий болгосон нь гэнэтийн хэрэг биш, харин 1949 оноос нааш БНХАУ-ын нийгмийн нөхцлүүдийн хөгжин боловсорсоор ирсэн зайлшгүй үр дүн гарсан байна. БНХАУ байгуулагдсанаас хойш ардын ардчилсан төр нь хүнд сурталтай тэмцэж, хөрөнгөтний мэдэлд байсан том үйлдвэр, банк, төмөр зам ба гадаад худалдаа зэрэг улс орны эдийн засгийн гол өндөрлөүүдийг улсын мэдэлд авч, социалист аж ахуйн суурийг байгуулан түүнийг алхам алхамаар өргөтгөн хөгжүүлсээр ирсэн нь улс, ардын аж ахуйг социалист ёсоор өөрчлөх материаллаг суурийг бий болгожээ. Нөгөө талаар Хятадын Коммунист Нам нь социалист өөрчлөлтийн үүргийг биелүүлэхийн тулд Хятад орны онцлог нөхцөл байдалд тохирсон улс төрийн зөв бодлого, арга хэмжээнүүдийг авсан байна. Хятадын Коммунист Нам газрын реформыг явуулахдаа зөвхөн засаг захиргааны тушаалын аргаар буюу тариачдад газар олгох замаар гүйцэтгээгүй, харин өргөн олон тариачид, ялангуяа ядуу тариачдын ангийн ухамсрыг сэргээж, тариачдын өөрсдийн тэмцлээр энэ үүргийг гүйцэтгүүлсэн байна. Газрын реформын дараа тариачдын дотор социализмын үүсгэвэр болсон, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн харилцан туслалцах грүпп ба дараа нь хөдөө аж ахуйн анхны хоршоог өргөнөөр байгуулж хамтын давуу талыг шат дарааллан аажмаар тэдэнт ухамсарлуулж чадсан байна. Хоршооллох хөдөлгөөнийг дэлгэрүүлэхдээ сайн дурын


486 харилцан ашигтай бодлогыг тууштай баримталсан нь тус тариачинтай холбоо тогтооход асар их ач холбогдолтой болжээ. Намын эдгээр зөв бодлогын үрээр дунд тариачид хөрөнгөт ёсны замаар явах эрмэлзэлгүй болсон бөгөөд нөгөө талаар тэд хөдөө аж ахуйн хоршооны давуу байдлыг үзэж мэдсэнээр хоршоолох хөдөлгөөний явцад эцэстээ гуйхаа больж хоршоодод сайн дураар нэгдэх болжээ. Хятадын Коммунист Нам нь үндэсний хөрөнгөтөн, ангийн талаар өнгөрсөнтэй нэгэн адил нэгдэх ба тэмцэхийн хамт тэмцлээр нэгдлийг олох бодлого явуулж байна. Нөгөө талаар улсын бодлого ба ард түмний аж амьдрал хөрөнгөт үйлдвэр ба худалдааны ашиггүй муу үйлдийг улсаас хязгаарлах бодлогыг явуулж байна. Улсаас ийнхүү ашиглах ба хязгаарлах бодлого явуулж байгаагийн зорилго нь хөрөнгөт үйлдвэр, худалдааг аажмаар социалист ёсоор өөрчлөхөд оршиж байна. Энэхүү өөрчлөлт нь капитализмыг улсын капитализм болгох ба дараагаар капиталзмыг социализм болгох ийм хоёр шатыг дамжиж гүйцэтгэнэ. Улс- хувийн үйлдвэр, худалдаануудыг найрамдлын замаар социалист үйлдвэр, худалдаа болгохын тулд хөрөнгөтний хувийн үйлдвэрлэлийн хэрэгслийг улсын мэдэлд шилжүүлэхийн зэрэгцээгээр ашиг хуваах, зохих хүү төлөх зэрэг хэлбэрийг ашиглан тэдгээрийг алхам алхмаар худалдан авах бодлогыг явуулж байна. 1949 оны хоёр дугаар сард болсон ХКН-ын Төв Хорооны хоёр дугаар бүгд хурал дээр нөхөр Мао Цзэ-дуни аналыг үндэслэж намын удирдагчийн ойн баяр хийх ба газар, орон, хот, гудамж, үйлдвэрүүдийг намын удирдагчийн нэрээр нэрлэх явдлыг зогсоох тухай төв хорооноос тогтоосон байна. Удирдагчдад баяр хүргэх буюу амжилтаа илтгэж цахилгаан явуулах, уран зохиол дотор удирдагчдыг хэтэрхий магтах явдлыг Хятадын Коммунист Намын Төв Хорооноос эсэргүүцсээр ирсэн байна. Хятадын Коммунист Намын дүрмийн эх төлөвлөгөөнд намын гишүүний эрх ба дорд шатны байгууллагын эрхийн талаар шинэ зүйлүүдийг нэмэн оруулжээ. Энэ өөрчлөлтийн ёсоор намын гишүүн, ажлын дунд бүтээлч саналаа гүйцэт гаргах эрхтэй бөгөөд намын тогтоол зөвшөөрөхгүй зүйл байвал, түүнийг үг дуугүйгээр гүйцэтгэхээс гадна бүрэн саналаа намын удирдах байгууллагад гаргах эрхтэй байна. Түүнчлэн орон нутгийн чанартай асуудлууд ба орон нутгаас шийдвэрлэвэл зохих асуудлуудыг орон нутгийн байгууллагуудаас шийдвэрлэх эрхийг өргөтгөжээ. Намын доод шатны байгууллагад дээд шатны байгууллагын тогтоолыг хэрэв тус газар орны ба уул байгууллагын бодит байдалтай тохирохгүй гэж үзвэл дээд шатны байгууллагад уг тогтоолыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг тавих эрхтэй гэж намын дүрэмд оруулжээ. Эдгээр өөрчлөлт нь намын олон шатны байгууллага ба намын бүх гишүүдийн идэвхийг ихээхэн өрнүүлэх ач холбогдолтой байна. Намын нэгдлийн тухай Хятадын Коммунист Намын дүрмийн ерөнхий ангид заах ба “Намын амь нас ба хүч чадал нь намын нягтрал ба нэгдэлд оршдог юм. Намын нягтралыг хамгаалах, намын нэгдлийг бэхжүүлэхэд үргэлж анхаарал тавих явдал бол намын гишүүн нэг бүрийн ариун үүрэг мөн” гэжээ. Хятадын Коммунист Намын удирдсан ардын хувьсгал ялсан ба хувьсгалаас хойш улс ардын аж ахуйг түргэн сэргээн хөгжүүлж, социалист өөрчлөлтүүдийг түргэн хийж үндсэнд нь гүйцэтгэсэн явдал бол намын бодлого зөвийн дээр


487 ард түмэнтэй нягт байж тэдний хүчийг нэгтгэн нягтруулж чадсанд оршиж байна. Гэтэл хэрэв ХКН өөрөө дотооддоо нэгдэл нягтралгүй байсан бол ард түмниййг нэгтгэж чадахгүй нь мэдээжийн хэрэг юм. Намын нэгдлийг бэхжүүлж хамгаалах явдал бол зөвхөн намд ашигтайгаар барахгүй бүх улсын ард түмэнд ашигтай байна. Хятадын Коммунист Нам өөрийн эгнээний нэдлийг бэхжүүлэхийн тулд элдвийн буруу хэлбэрүүдтэй эрс тэмцсээр иржээ. Хятадын Коммунист Нам, дотооддоо ард олны дэмжлэг түшиглэж байдгийн адилаар олон улсын талаар ч пролетарын ангийн дэмжлэг түшиглэсээр иржээ. Хятадын Коммунист Нам, бусад олон улсын коммунист ба ажилчны намуудтай ах дүүгийн нэгдлээ цаашид бататгах нь чухал юм гэж үзэж байна. Хятад улсын хувьсгал бол олон улсын хувьсгалын үйлсийн нэг хэсэг бөгөөд Хятадын ард түмний олсон амжилтуудад олон улсын ажилчин анги, хөдөлмөрчин олны тэмцлийн үр бүтээл багтаж байгаа юм гэж ХКН-ын 8 дугаар их хурлын улс төрийн тайлан илтгэлд тэмдэглэсэн байдаг. Хятадын коммунист нам нь ЗХУ, ардын ардчилсан улсуудтай ба дэлхий дахины ах дүү намууд болон дэлхийн олон улсын ард түмнээс аль болохоор суралцах явдалд намын нийт гишүүдиийг уриалав. Сур, сур,сур дахин сур гэдэг Лениний сургааль МАХН-ын гишүүд бид нарт бүр ч их ач холбогдолтой юм. Бид, ЗХУ-ын коммунист намын 20 дугаар их хурлаас их зүйлийг мэдэж, их зйлийг сурч авсан билээ. Одоо Хятадын Коммунист Намын хувьсгалын ба бүтээн байгуулалтын их туршлагаас суралцах хэрэгтэй байна. Үүний тулд Хятадын Коммунист Намын 8 дугаар их хурлын материалыг нарийвчлан судлах нь чухал байна. Нөхөд өө ! МАХН-ын төлөөлөгчид бид, ХКН-ын 8 дугаар их хурал төгссөний дараа Бээжин хот болон Тяньцзин, Шанхай, Ханчжоу, Нанкин, Ухань зэрэг хотоор явж, их Хятадын ард түмний олон мянган жилийн соёлын өв, түүхт дурсгалын зүйлий сонирхон үзэж танилцлаа. Түүнчлэн нилээд олон үйлдвэрийн газар, сургууль ба тариачдын хоршоодоор орж, социализм байгуулахын төлөө коммунист намынхаа жолоодлооор их Хятадын ард түмэн, цог жавхлантай, зориг төгөлдөр ажилч ичээнгүй хөдөлмөрлөж, хөдөлмөр сурлага дээр аварга их амжилт олж байгааг нүдээр үзэхэд үнэхээр сэтгэл багтам сайхан байлаа. Бас нэг онцлог тэмдэглэлтэй зүйл бол ХКН-ын 8 дугаар их хурлын явц дунддуур ХКНын удирдагч нөхөр Мао Цзэ-дун манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан явдал мөн. Хятадын Коммунист Намын Төв Хороо, засгийн газраас манай улсын социализм байгуулах үйл хэрэгт ажлын соёлын байгуулалтад зориулж 160 сая рублийн эргэлтгүй тусламж үзүүлж байгаагийн чин сэтгэлийн талархлыг энэхүү түүхт уулзалтын завшаанд нөхөр Мао Цзэ-дунд маанай төлөөлөгчид илэрхийлсэн билээ. Нөхөр Мао Цзэ-дун, энэ тусламж бол өчүүхэн бага зүйл юм. Манай БНХАУ, цаашид ах дүүгийн найрамдалт БНМАУ-д улам их туслана гэж хэлсэн бэлэг дэмбэрэлтэй сайхан үгийг та бүхэнд баяр баясгалантай дэвшүүлье. Үнэн сонин. 1956.10.20. №248 (6463) Бямба. 2-3-р нүүрт.


488 Хятад ажилчдын өндөр бүтээмж БНХАУ-аас манай орны социалист бүтээн байгуулалтад туслалцахаар ирж улс ардын аж ахуй салаа мөчирт ажиллаж байгаа хятад ажилчдын зөвлөгөөн болж хятад ажилчдын гүйцэтгэсэн ажлын дүн, цаашдын зорилтын тухай хэлэлцсэн юм. Хятад ажилчид манай орны хот хөдөөд олон шинэ барилга барьж ашиглалтад оруулсны гадна үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийн ажилд онцгой их туслалцаа үзүүлж байна. Налайхын их уурхайн барилга дээр ажиллаж байгаа 400 гаруй ажилчин 1956 оны төлөвлөгөөтг 10 дугаар сарын 1-нд 160%-аар биелүүлж үйлдвэрийн арав шахам барилга барьж дуусгаад мөн захиргаа аж ахуйн комбинат зэрэг арав шахам барилгын ажлыг үндсэнд нь дуусгажээ. “Улаанбаатар” төмөр замын нийгэмлэгийн барилга дээр ажиллаж байгаа Хятад ажилчид 1956 онд барих барилгын төлөвлөгөөг 10 дугаар сарын 1-нд 107%-аар биелүүлж, барилгын өртгийг 6.6%-аар хямдруулжээ. Тоосгоны заводууд дээр ажиллаж байгаа хятад ажилчид тоосго үйллдвэрлэлийн ажиллагаанд үзэгдэхүйц өөрчлөлт хийсний үр дүнд 9 сарын дотор барилгын дотоод материалын газрын хэмжээгээр 1956 онд тоосго үйлдвэрлэх төлөвлөгөөг 108,4% туйпу үйлдвэрлэх төлөвлөгөөг 109%-иар биелүүлжээ. Хужир булангийн тоосгын заводод механикч Лю Ван-Бо маш их ашигтай санаачлага гаргаж өөрөө зураг төсвийг зохион, өдөрт анх удаа арваг зургаан мянга, хоёр дугаар удаа хорин мянга, гурав дугаар удаа гучин мянган тоосго шатаах гофман зуух засварлан барьж тоосго гаралтыг 2-3 дахин нэмэгдүүлж 100 ширхэг тоосго тутмаас 100-150кг нүүрс хэмнэжээ. Манай эх ороны үйлдвэрт ажиллаж байгаа Хятад ажилид тус улсад зарим шинэ үйлдвэр байгууллахад идэвхитэй оролцож, үйлдэхүүний нэр төрлийг олшруулан, үзэмж чанар нь сайэжруулж, үйлдвэрүүдийн төлөвлөгөөг биелүүлэх явалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад мэргэжилтэний шийдвэрлэх тусламжтайгаар чүдэнзний ба шаазан ваарны үйлдвэр байгуулж байна. Эдгээр үйлдвэр хөдөлмөрчдийг чүдэнз, янз бүрийн шаазан сав, хүүхдийн тоглоом зэргээр хангах юм. Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикт ажиллаж байгаа Хятад ажилчид савхин гутал, ботинкны резин улыг хадаасаар хаддаг байсныг утсаар оёдог болгон өөрчилж бөх чанартай болгожээ. Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүн-хараагийн спиртийн заводод ажиллаж байгаа нөхөр Сүн Сү-же монгол нөхдийн хамт уурыг ашиглалтын ажиллагааг нарийн сайн тохируулж найман цагт 60-70 градусын 1800 литр спирт гаргадаг хуучин нормыг эвдэж найман цагт 75-80 градусын 3000 литр спирт гаргадаг болоод цааш ни 4000 литр гаргах зорилт тавьж байна. Спиртийн заводод шинэ аргыг нэвтрүүлүснээр 1956 оны эхний хагас жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг 3,5%-иар нэмэгдүүлэн,


489 үүлдэхүүний өөрийн өртөгийг 11,2%-иар хямдруулаад 1348 мянган төгрөгийн ашигтай ажиллажээ. Сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлүүд дээр ажиллаж байгаа тариа ногооны мэргэлийн ажилчид манай орорнд эрдэнэ шишийн тариалан хөгжүүлэх явдалд чухал тус хүргэж тариа ногооны газрыг нарийн нямбай боловсруулан, арвин их ургац авах сайн жишээг амьдрал дээр үзүүлж байна. Батсүмбэрийн сангийн аж ахуйд ажиллаж байгаа ногоочин Цюй Зен-хуа агротехникийн шаардлагыг бүрэн хангаж чадсанаар өнгөрсөн онд нэг га тутмаас 82 тонн байцаа авчээ. Манай оронд урьд тарьж байгаагүй хүнсний шинэ ургамлыг туршин тарьж байна. Манайд тарьдаггүй байсан хятад байцаа, нангуа, шанцай, чанцай, чинжүү зэрэг 10 шахам нэр төрлийн амтлаг ногоо тарьж болохыг туршлагаар нотолжээ. Ерөөгийн сангийн аж ахуйд ажиллаж байгаа тариачин Жан Хай-ван өнгөрсөн хугацаанд монгол ажилчдыг дагалдан сураад одоо трактор, комбайн хоёрын аль алиныг сайн жолоодох мэргэжлийг эзэмшээд зөвхөн комбайны жолоочоор гурван сар ажиллахдаа төлөвлөгөө 125%-аар биелүүлсэн байна. Энэ бүх баримт нь манай социалист бүтээн байгуулалтын ажилд хятадын ажилтан, тариачин мэргэжилтнүүд хичнээн их тус хүргэж байгааг харуулж байна. Хятад ажилчдын гарамгай хөдөлмөрийг нам засаг өндрөөр үнэлж саяхан 45 хүнийг улсын дээд шагнал одон, медаль, засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнажээ. Пүрэвжав Үнэн сонин. 1956.12.19 №297 (6512) Лхагва. 3-р нүүрт. -оОо- “Үнэн” сонин. 1957 он (1957 оны 1-12 сарын дугаарууд) Хятад ард улсаар явахад... Хятадын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтний нэг, агуу их хувьсгалч, ардчилсан үзэлтэн, Хятадын ард түмний их хүү Сун Ян-сений төрсний 90 жилийн ой өнгөрөгч оны сүүлээр болсон билээ. Тэр ойд монголын төлөөлөгчид бид оролцсон юм. Бид Бээжинд байх хугацаандаа хааны өвлийн ба зуны ордон, Сун Ят-сений нэрэмжит том парк зэрэг түүхийн дурсгалт газар, театр, цирк зэрэг үзвэрийн газраар явж үзлээ. Сун Ят-сений 90 насны ойг тэмдэглэх хуралд оролцсон төлөөлөгчид Хятад ард улсын хөгжилтэй танилцах зорилгоор хэдэн чиглэлээр Хятадын нутгаар аялал хийсэн юм. Алдарт коммунист намынхаа мэргэн удирдлагын дор Хятадын ард түмэн өөрийн баатарлаг тэмцлээрээ эрх чөлөөгөө олж, эх орноо хөгжүүлэх талаар асар их амжилт олжээ. Бүх бэрхшээл саадыг давж, ялалт амжилт байгуулах хэрэгтээ Хятадын ард түмэн нь Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан улсуудын халуун тусламж, тэдний дэмжлэгийг хүлээн авч


490 байна. Монголын төлөөлөгчид бид 11-р сарын 15-наас 28 хүртэл Хятадын Тяньцзинь, Шанхай, Ханьчжоу, Ухань зэрэг хотоор явлаа. Тяньцзинь хотодбайх хугацаандаа нэхмэлийн машин үйлдвэрлэдэг үйлдвэр, түүхийн музей, хүүхдийн больниц, боловсон хүчний клуб, дунд сургууль, Синьганы усан онгоцны буудал зэргийг үзлээ. Тяньцзинаас Шанхай хүрэхээр явах замдаа Хөх мөрнийг гатлахад гүүргүй учир усны том онгоцоор бидний сууж явсан галт тэргийг гаргасан юм. Шанхай бол хятадын үйлдвэр соёлын том хотын нэг нь бөгөөд 6 сая хүн оршин суудаг юм. Бид тэнд 13 мянган хүний багтаамжтай зуны театрыг үзээд 1920 онд Сун Ят-сений сууж байсан байр, 1921 онд хятадын коммунист намын анхдугаар их хурал хуралдсан газар, хятадын алдарт уран зохиолч Лу Синий нэрэмжит цэцэрлэгийг үзэж Лу Синий үйл амьдралыг харуулсан зургийн том музейг үзсэн бөгөөд 1953 онд Сен Чинлингийн санаачлагаар байгуулсан пионерийн ордонг үзлээ. Пионерийн энэ ордонд 2000 хүүхэд суралцдаг бөгөөд оёдол, радио, хими, физик, жүжиг, бүжиг, дуу урлал зэрэг 30 гаруй төрлийн бүлгэм ажиллаж байна. Энэ ордны бүх үйлчилгээг пионерууд өөрсдөө удирдан хийдэг юм. Бид Шанхайгаас Ханьчжоуд очсон бөгөөд энэ хот бол байгалийн үзэсгэлэнт байдлаараа тун сайхан хот юм. Хотын төв дунд Си ху гэдэг эргэн тойрноороо 30 гаруй км нуур байна. Энэ хотын орчим, гудамж талбайгаар өнгө бүрийн цэцэг модыг үзэсгэлэнтэйгээр тариалан ургуулжээ. Энэ хотонд торгон нэхмэлийн үйлдвэр, музей үзвэрийн газрыг үзлээ. Эндээсээ бид Уханьд очсон бөгөөд энэ бол Учань, Ханькоу, ханьян гэдэг гурван хотоос нийлсэн том хот юм. Учаны дээд сургууль 42 мянган хүний багтаамжтай биеийн тамирын том стадион, Зөвлөлт-Хятадын найрамдлын нийгэмлэгийн үзэсгэлэн, цайны ба арьсны үйлдвэр зэргийг үзсэн бөгөөд Хөх мөрөн дээр 1673 м урт 18 метр өргөн машин ба галт тэрэг явах давхар зам бүхий асар том гүүр тавьж байна. 1955 оны 9 дүгээр сард анх энэ гүүрийг барьж эхэлсэн бөгөөд 1957 оны 4 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэйгөөр өдөр бүр энд 30 мянган хүн ажиллаж байна. Уханьд бид бас хүүхдийн цэцэрлэг гэр бүлийн эмэгтэйчүүдийн ажил байдалтай танилцав. Гэр бүлийн эмэгтэйчүүдийн дотор өдөр тутмын орлогыг зөв хувиарлан зарцуулах, гэр бүлийн дотоод харилцааг сайжруулах, өөрийгөө хүмүүжүүлэх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нөхрийнхөө ажилд туслах зэрэг таван лозунг биелүүлэх талаар шалгарсан хүнд гэр бүлийн тэргүүний эмэгтэй гэсэн цол, үнэмлэх өгдөг юм байна. Бид Уханьд 2 өдөр байсны дараа Бээжинд буцаж ирж хоёр хоноод БНХАУ-ын өвөр монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод очлоо. Хөх хотод байхдаа бид бага дунд сургууль, мал эмнэлгийн ба хүн эмнэлгийн дээд сургууль, багшийн сургууль мөн Хөх хотыг ногоогоор хангадаг хоршоолол зэргийг үзлээ. Бид ийнхүү их Хятад ард улсын нутгаар явж манай ард түмний эрхэм хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсад социалист бүтээн байгуулалтын их ажил хурдан явцаар сүндэрлэн босч байгааг нүдээр үзэж танилцлаа. Гайхамшигт баатарлаг тэмцлээр эрх чөлөөт жаргалант амьдралаа олж авсан Хятадын ард түмний хөгжил давшилтыг саатуулах хүчин одоо хаана ч алга. Хятадын их ард түмэн өөрийн алдарт коммунист нам, ардынхаа засгийн газрын удирдлагын дор социализм байгуулах алдарт үйлстээ гялалзсан амжилттай давшиж байна.


491 Н. Ядамсүрэн Үнэн сонин. 1957.01.01. Мягмар. №1 (6524) 4-р нүүрт. Өвөр Монголын соёл урлагтай танилцахад Манай соёлын төлөөлөгчид Өвөр монголд байхдаа тэдний уламжлалт соёл урлагийн барагдашгүй өв, хөгжлийг сэтгэл бахдан үзлээ. Ах дүү Өвөр монголчууд бидний явсан газар бүхэнд элэгсэг дотно хүлээн авч, үндсэнийхээ соёл урлагийн хөгжлийг сэтгэл харамгүй ярьж танилцуулсан юм. Манжийн феодал, хятадын хөрөнгөтөн, японы империалист зэрэг гадаад дотоодын феодал хөрөнгөтний хэдэн давхар дарлал мөлжил нь өвөр монголын ард түмний соёл урлагийн хөгжлийг чөдөрлөн барьж, ард түмний эрх чөлөө, зол жаргалынг гашуун зовлонгоор солихыг оролджээ. Хятадын коммунист намын удирдлагаар Хятадын ард түмэн агуу их ялалт хийсний үрээр Өвөр монголын ард түмэн, олон үеийнхээ дарлалаасхагацаж хятадын их ард түмний гэр бүлд өөртөө засах эрхтэйгээр багтжээ. Одоо өвөр монголын 1 сая гаруй хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт олон үндэстэн ястны 8 сая гаруй хүмүүс ах дүү шиг нягтарч, эрх чөлөөний цэцгийг дэлгэрүүлж, эрдэм соёлоо хөгжүүлж байна. Чөлөөлөгдөхийн өмнө өвөр монголын бүх хүн амын 90 гаруй хувь нь бичиг үсэг мэддэггүй, ядуу хүний хүүхэд сургуульд сурч чадахгүй байжээ. Одоо бичиг үсэг үл мэдэх явдлыг устгаж, нийт хүн амыг үндсэний хэл бичигт сургах ажил бүх орон даяар шуурхай зохиогдож байна. Өвөр монголд харчин, хорчин, барга, цахар, ордос, түмэд, халх зэрэг олон янзын аялгаар ярьдаг олон ястан байдаг боловч, одоо манай улсад хэрэглэж байгаа шинэ үсгийг өвөр монголын үндсэний бичиг үсэг болгохоор шийдвэрлэж, ардын олон сургууль, хот, хөдөөгийн албан хаагч, нийт хөдөлмөрчдөд сургах ажил зохиож байна. 1960 онд улсын албан хэргийг шинэ үсгээр хөтлөх, бичиг үсэг үл мэдэх явдлыг 7 жилийн дотор бүрмөсөн устгахаар төлөлөжээ. Энэ зорилтыг биелүүлэхэд их бэрхшээл байна. Олон янзын аялгаар ярьж заншсан ястанг халх аялгаар ярьж бичүүлж сургахад тийм бага цаг орохгүй нь мэдээж юм. Жишээ нь Ц. Ч. Ба Ж.З. авиаг ялгаж дуудах барлархай ба шилжих эгшгийн дүрмийг ойлгоход, тэдэнд нилээд бэрхшээл байгаа ажээ. Өвөр монголын 2 сая гаруй монголчууд байгаа юм. Тэд манай улсын хэл бичгийг үндсэнийхээ хэл бичиг болгох гэж байгаа нь үндсэний соёл урлагийг хамтран хөгжүүлэхэд тус болох байна. Шинэ үсгээр манай улсад хэвлэгдэж байгаа сонин сэтгүүл, утга зохиолын номуудтай өргөн хэмжээтэй танилцах, монголд шинэ үсгийг хэрэглэсэн туршлагыг судлахсан гэдэг хүсэл өвөр монголд газар сайгүй өрнөж байгаа юм. Бид өвөр монголын сургуулиудын аиьдралтай танилцсан. Тэндд ард түмний үр хүүхэд бага сургуулиас эхлээд дунд сургууль, дээд сургуулиудад дэс дараалан суралцаж дээд


492 мэрэгжил олдог байна. Одоо өвөр монголын 3 дээд сургуульд 1067 оюутан, 61 бүрэн дунд сургуульд 30 мянга орчим сурагч, 7 жилийн 7389 дунд сургуульд 548923 сурагч, тусгай мэргэжлийн 7 техникумд 2786 сурагч тус тус суралцаж байгаагаас гадна сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх 28 цэцэрлэг ажиллаж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүд цөм хятад ба үндсэнийхээ хэл дээр суралцдаг байна. Тэнд тохилог сайхан байр, үзүүлэн таниулах зүйл, багш мэрэгжилтнээр хангагджээ. 1957 онд Хөх хотод хөдөө аж ахуйн дээд сургууль, их сургуулиуд байгуулахаар барилгыг нь барьж байна. Сургуулийн сурагчдын тоо 1956 онд 1949 оныхоос 8 дахин өсчээ. Үүнд хамгийн сонирхолтой нь хүүхдийн цэцэрлэгийн ор, тоглоом, сургуулийн үзүүлэн таниулах, нялх хүүхдийг зөв өсгөж бойжуулах талаар хэвлэсэн зураг энэ бүгд нь ард түмнийхээ амьдрал өвөрмөц байдлыг харуулах талаар тун сайн юм. Өвөр монголд үндсэний урлаг сүүлийн үед шургуу хөгжиж байна. Чөлөөлөгдсөний дараа зарим нэг хүмүүс ардын соёлыг орхиж, ганцхан тэргүүний орны жишээг аваад шинэ соёл бүтээнэ гэж алдаатай бодлого явуулж байсныг засч, хуучнаас шинийг бүтээнэ, тэргүүний орны туршлагыг эзэмшинэ гэдэг лозунгийн дор ажиллаж байна. Өвөр монголд хувьсгалын өмнө, ард түмнийхээ амьдрал тэмцлийг үнэн байдлаар дүрслэж харуулсан ший жүжиг ховор байжээ. Харин хятад хүмүүс оршин суудаг, суурьшсан хот, тосгонд Хятадын эртний Шан-ши, Бээжин жүжиг тоглодог хувийн театр нилээд байсан боловч тоглож байгаа зүйл нь бодит амьдралаас тасархай явцуу хүрээтэй байжээ. Чөлөөлөгдсөний дараа малчин ардын дотроос урлагийн төрөл бүрийн авьяастнууд тодорч сайн дураараа нэгдэн ажиллаж байсан нь одоо Хөх хотод байгаа ардын дуу бүжгийн улсын ансамбль анх 1948 онд байгуулагдсанаасаа хойш ард түмнийхээ амьдрал тэмцлийг социалист реализмын аргаар дүрслэн үзүүлэх урлагийн эх нь болжээ. Анхныхаа үед 20 орчим хүнтэй дуу бүжиг, хөгжим, жүжиг, зохиолчдын зэрэг бүлгэмтэй ажилладаг байсан бөгөөд мэрэгжлийн хүмүүсээр дутагдалтай байв. Сүүлийн үед Хятадын коммунист нам, ард түмний урлагийг хөгжүүлэх талаар зохистой арга хэмжээ авсны үрээр одоо өвар монголын ансамбль 100 гаруй хүнтэй урлагийн том байгууллага болжээ. 1955 онд Хөх хотын дуу бүжгийн ансамблиас үндсэний драм, дуурь, зохиолчдын ангиуд салж биеэ даасан урлагийн газрууд болсон байна. Одоо Бугат, Хайлаар хоёр хотод дуу бүжгийн 2 бүлгэм ажиллаж байна. Энэ хоёр бүлгэмийг удахгүй дуу бүжгийн ансамбль болгож өргөтгөх юм байна. Өвөр монгол, үндсэнийхээ урлагийг эрхэмлэн хөгжүүлж байна. Малчин тариачдын дотор сайхан хөдөлгөөнтэй бүжиг, хөгжим, үлгэр холбоо тун их юм. Өвөр монголын урлагийн одоогийн хөгжлийн онцлог нь ард түмнийхээ бүтээсэн уламжлалт соёлын өв хөрөнгөнд түшиглэж, шинийг бүтээж байгаад оршино. Хөх хотын дуу бүжгийн ансамбль ардын 1000 гаруй бүжиг, дуу, хөгжмийн зохиол цуглуулжээ. Үүнээс 100 гаруйг нь театрын тайзан дээр тоглож байна.


493 Зөвхөн нэг жишээг хэлэхэд ордос ардын бүжиг, солон бүжиг болон барга ардын дуу, “Нарийн сайхан хээр” зэрэг ардын урлагийн бүтээл нь дэлхийн оюутан залуучуудын фестивалийн 1 дүгээрр шагнал хүртсэн байна. Фестивалийн шагнал авсан эдгээр дуу бүжгийг бид үзсэн. Түүнд ардууд төрсөн нутаг, мал сүрэг, янаг хайртныхаа тухай яаж дуулж, яаж бүжиглэдэг байсан, түүнд үндсэн өөрчлөлт хийлгүй найруулж боловсруулсан байна. Үүнээс үзэхэд малын захад шилбүүр бариад явж байдаг малчдын дунд гайхагдам сайхан бүжиг, хөгжим, дуу элбэг байдгийг энэ баримт харуулж байна. Хойшид бид дуучин, хөгжимчин, бүжигчин, зохиолч, нарын бүрэлдэхүүнтэй урлагийн зүтгэлтнүүдийг өвөр монголд орчуулж ардын урлагийн талаар туршлагаа солилцох явдал чухал байна. П. Содномдаржаа Үнэн сонин. 1957.01.15. Мягмар. №11 (6534) 4-р нүүрт Хятадын төмөр зам байгуулагчдын их амжилт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр зам байгуулагчид таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлжээ. 1953 оноос эхлэн 1956 оны 11 дүгээр сар хүртэл 4104 км газар шинэ төмөр зам тавьжээ. Жилдээ дунджаар 1000 гаруй км. Газар төмөр замын шугам тавьсан байна. Цзинин-Эрлянь, Фынтай-Шачен, Литан- Чжань цзян, Лань цунь-Яньтай болон бусад олон газрыг холбосон зам ашиглалтад оржээ. Хятадын төмөр замын барилгачид Зөвлөлт Холбоот Улсаас Хятад орох замыг богиносгох, мөн Синьцзяны нефтийн районыг аж үйлдвэрийн үндсэн төвүүдтэй холбох, Ланьчжоу-Синьцзяны төмөр замыг байгуулах ажилд их амжилт олжээ. Ланьчжоу-Синьцзяны төмөр замын 963 км. Шугамыг барьж дуусгаад одоо Ланьчжоугаас Юймынь хүртэл галт тэрэг явах зам нээгджээ. Ланьчжоу нь төмөр замын томоохон зангилаа болно. Удахгүй энд Лунхай, Синьцзян, Баотоу, Цинхайн төмөр зам нийлэх болно. Баотоу-Ланьчжоугийн төмөр замыг хоёр талаас барьж 1956 оны 11 дүгээр сард 390 км. Замын 100 гаруй км. Замыг барьж дуусгаад байжээ. 1956 оны 12 дугаар сарын эхээр Баотоуд баригдаж байгаа металлургийн том комбинатыг Тайюнь Аобогийн районы төмрийн уурхайтай холбох 150 км. Төмөр зам тавьж дуусгажээ. Хөдөө аж ахуйн ба мал аж ахуйн районыг дайрч өнгөрөх энэ замыг цахилгаанжуулжээ. Чулуун нүүрсний их нөөцтэй (барагцаалбал 50 миллиард тонн) Шэньси мужид төмөр зам их хэмжээгээр байгуулагдаж байна. Сиань-Ланьчжоу, Баоцзи-Чэндугийн төмөр зам байгуулагдана. Иймд Шэньси мужийн чулуун нүүрс Баотоу, Уханийн металлургийн комбинатад тээвэрлэгдэх болно. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд Интань-Сянмыны 697 км. Төмөр зам баригдаж ашиглалтад оржээ. Энэ замыг 1955 оны 10 дугаар сард барьж эхлээд хугацаанаас нь жилийн өмнө 1956 оны 12 дугаар сард дуусгажээ. Уул замыг уулархаг газраар тавьсан учир хүнд бэрхшээлүүд тохиолдсон боловч барилгачид 46 уулыг нүхэлж, 1973 гүүр барьжээ. Бүх гүүрийн урт нь 46 км-тэй тэнцэх бөгөөд хамгийн том гүүрийн урт нь 500 м. Болно. Зөвхөн нэг уулыг нүхлэхэд урт нь бүтэн хагас км. Байжээ.


494 Ялангуяа Сянмыны арлыгш хагас арал болгоход их хэмжээний газар шорооны ажил шаардагджээ. Энэ замыг байгуулахад Цзянси, Фуцзянь мужийн 100 гаруй мянган хүн сайн дураар оролцжээ. Интань-Сянмыны төмөр зам байгуулагчид олон арван шинэ санаачлага гаргасан нь 110 сая юань хэмнэжээ. Хятадын хэвлэлд бичсэнээс үзэхэд, энэ хэмнэсэн мөнгөөр Наньпин-Фучжоугийн хооронд байгуулагдаж байгаа төмөр замын хагасыг байгуулахад хүрэх юм. Интань-Сянмыны төмөр замыг байгуулахад гоминданы нисэх онгоц хичнээн их саадыг учруулах гэж оролдсон боловч хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулжээ. Интань Сянмыны төмөр зам Бүгд Найрамдах Хятад ард улсын эдийн засгийг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэж Хятадын сонинууд бичиж байна. Энэ замыг байгуулах төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлсэн нь хоёрдугаар таван жилд байгуулах төмөр замын 9 шугам байгуулж эхлэх бололцоог өгчээ. Нэйцзян-куньмины төмөр зам нь уртаараа 789 км. Бөгөөд Сычуань, Юньнань мужийг холбоно. Баруун өмнөд хятадын олон үндэстний Гуйчжоу, Гуанси мужид 440 км. Төмөр зам барих ажилд эхлэж оржээ. Эдгээр мужийн ард түмэн төмөр зам барих ажилд идэвх зүтгэлтэй оролцжээ. Хятадын (Шар) мөрөн дээр жилд 6 миллиард киловатт цагийн цахилгаан энерги өх асар том усан цахилгаан станц байгуулж байна. 1957 оны 1 дүгээр улиралд энэ станцыг хүртэл Саньманы төмөр замын салаа зам барих болно. 1956 онд Ганьсу мужид 12 салаа төмөр зам ашиглалтад оржээ. Ланьчжоу-Шимыны төмөр замаар чулуун нүүрс тээвэрлэгдэх болно. Ланьчжоугийн нефть боловсруулах завод, дулааны цахилгаан станц бусад аж үйлдвэрийн газрууд хүртэл салаа замууд баригджээ. Ухань хотын дэргэд Янцзы мөрөн дээр барьж байгаа гүүр түргэн явцтай байна. Ухань хотын металлургийн комбинат, хүнд машины үйлдвэр ашиглалтад орсны дараагаар хятадын чухал аж үйлдвэрийн нэг төв болно. 1957 онд Уханий гүүрээр галт тэрэг явах болж БээжинХанькоу ба Ханькоу-Кантоны төмөр замтай холбогдоно. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шинэ төмөр зам барихын зэрэгцээгээр зарим их хөдөлгөөнтэй Шанхай-Нанжин, Тайюань, Пучэн гэх зэрэг хуучин замд технкийн өөрчлөлт хийж байна. Түүнчлэн зарим замыг хоёр салаалж байна. Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд хятадын төмөр зам байгуулагчдын өмнө том зорилт тавигдаж байна. Хятадын Коммунист намын 8 дугаар их хурал дээр тавьсан илтгэлдээ нөхөр Чжоу Энь-лай 8-9 мянган км. Болд зам байгуулна гэж хэлсэн билээ. Анхдугаар таан жилийн төлөвлөгөөний биелэлтийн дүнгээс үзэхэд Хятадын төмөр замынхан энэ зорилтыг нэр төртэй биелүүлэх нь дамжиггүй. Н. Чулуундорж Үнэн сонин. 1957.01.17. Пүрэв. №13 (6536) 4-р нүүрт БНХАУ-ын соёлын төлөөлөгчид Улаанбаатарт ирлээ


495 БНМАУ, БНХАУ-ын соёлын талаар хамтран ажиллах 1957 оны төлөвлөгөөг хэлэлцэхээр БНХАУ-ын Соёлын Яамны орлогч сайд Чжан Чжи-сян тэргүүтэй соёлын төлөөлөгч 3 дугаар сарын 2-т Улаанбаатарт ирлээ. БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийг галт тэрэгний буудал дээр БНМАУ-ын Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, Соёлын Яамны орлогч сайд Ж.Болд, Ц.Намжил, Улсын их сургуулийн ректор Д.Цэвэгмэд, Гадаад явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Ц.Дэмиддагва, гадаадтай соёлоор харилцах товчооны даргын үүрэг гүйцэтгэгч П.Эрдэнээ болоод Соёлын Яамны хариуцлагатай ажилтан нар угтав. Төлөөлөгчдийг бас БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Элчин сайдын Яамны дипломат ажилтан нар угтав. Үнэн сонин. 1957.03.03. Ням. №52 (6575) 1-р нүүрт БНХАУ-ын соёлын төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь БНМАУ, БНХАУ-ын соёлын талаар хамтран ажиллах 1957 оны төлөвлөгөөг хэлэлцэхээр ирсэн БНХАУ-ын соёлын төлөөлөгчид өчигдөр Улаанбаатар хотын ерөнхий байдалтай танилцлаа. Мөн өдөр төлөөлөгчдийг Соёлын Яамны сайд С. Сосорбарам хүлээн авав. Хүлээн авалт дээр Соёлын Яамны 1 дүгээр орлогч сайд Л.Ванган, орлогч сайд Ж.Болд, Ц.Намжил, Гадаадтай соёлоор харилцах товчооны даргын үүрэг гүйцэтгэгч П.Эрдэнээ нар байв. Бас БНМАУ дахь БНХАУ-ын Элчин сайдын Яамны 3 дугаар нарийн бичгийн дарга Чжан Жунцзю байлцав. Төлөөлөгчид орой нь Улсын хөгжим-драмын театрт “Учиртай гурван толгой” гэдэг аялгуут жүжиг үзлээ. Үнэн сонин. 1957.03.03. Ням. №52 (6575) 1-р нүүрт БНХАУ-ын соёлын төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь БНХАУ-ын соёлын төлөөлөгчид 3 дугаар сарын 3-ны өдөр улсын Төв музей үзэж, Сүхбаатар Чойбалсангийн бунханд цэцэг тавиад, орой нь улсын Хөгжим-драмын театрт чехословакийн зохиолч Тылын зохиосон “Стракониц нутгийн хөөрөгт цоорч” гэдэг жүжиг үзжээ. Мөн төлөөлөгчид 3 дугаар сарын 4-нд улсын циркийн тоглолт, 5-нд Ардын цэргийн дуу бүжгийн ансамблийн концерт үзжээ. БНХАУ-ын соёлын төлөөлөгчид 3 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 19 дүгээр цэцэрлэгийн байдалтай танилцаад, орой нь Улсын хөгжим драмын театрт “Буурал бүсгүй” гэдэг жүжиг үзэв. Мөн төлөөлөгчид 7-ны өдөр аж үйлдвэрийн комбинатын байдалтай танилцаад орой нь монгол кино зураг үзэв. Үнэн сонин. 1957.03.08. Баасан. №56 (6579) 1-р нүүрт БНМАУ-ын Соёлын Яам, БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийг дайлав


496 БНХАУ-ын Соёлын Яамны орлогч сайд Чжан Чжи-сян тэргүүтэй соёлын төлөөлөгчдийг БНМАУ-ын соёлын яамны сайд С.Сосорбарам энэ 3 дугаар сарын 8-нд дайлав. Дайллага дээр: МАХН-ын төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, Гадаад Явдлын Яамны орлогч сайд С.Дүгэрсүрэн, БНМАУ-ын Соёлын Яам, Гадаад явдлын Яамны хариуцлагатай ажилтан, хэвлэлийн төлөөлөгч нар байлцлаа. БНХАУ-ын талаас БНХАУ-ын Соёлын төлөөлөгчдийн тэргүүн Чжан Чжи сян, төлөөлөгчдийн гишүүн Лу-Мин, Чжан И-Фань БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин, зөвлөх Мэн Ин, тус элчин сайдын яамны дипломат ажилтан нар байлаа. Үнэн сонин. 1957.03.09. Бямба. №57 (6580) 1-р нүүрт 1957 ОНД СОЁЛЫН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ТУХАЙ БНМАУ, БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийн албан мэдээ Тус хоёр орны хооронд 1957 онд соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөөний тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод хэлэлцээ хийж, уул төлөвлөгөөнд үсэг зурав. Энэ төлөвлөгөө ёсоор, тус хоёр улс туршлагаа солилцох зорилгоор соёл, шинжлэх ухааны ажилтан, зохиолч, зураачдыг харилцан илгээх ба шинжлэх ухаан ардын гэгээрэл, кино радио нэвтрүүлгийн талаар хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ. Тус хоёр улсын соёлын талаар хамтран ажиллах ирээдүйн төлөвлөгөөний талаар хоёр этгээд мөн саналаа урьдчилан солилцов. Элэгсэг дотно байдалд болсон ярианы үеэр, харилцан хүндэтгэж, тэгш эрхтэй харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр БНМАУ ба БНХАУ-ын ард түмний соёлын харилцаа өдрөөс өдөрт хөгжиж байгааг хоёр этгээд сэтгэл хангамжтай тэмдэглэж байна. Тус хоёр орны соёлын харилцааны цаашдын хөгжилт нь БНМАУ ба БНМАУ-ын ард түмний ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэх, даян дэлхийн энх тайвныг хамгаалах хэрэгт тус дөхөм болно гэж хоёр этгээд санал нэгтэй үзэж байна. Үнэн сонин. 1957.03.10. Ням. №58 (6581) 1-р нүүрт БНМАУ, БНХАУ-ын 1957 онд соёлын талаар хамтран ажиллах тухай төлөвлөгөөнд гарын үсэг зурав БНМАУ, БНХАУ соёлын талаар хамтран ажиллах тухай 1957 оны төлөвлөгөөнд энэ 3 дугаар сарын 8-нд засгийн газрын ордонд гарын үсэг зурав. Төлөвлөгөөнд БНМАУ-ын


497 Соёлын Яамны сайд С.Сосорбарам, БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУын Соёлын Яамны орлогч сайд Чжан Чжи-сян нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах үед, Монголын талаас, МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр нарын бичгийн дарга Д.Самдан, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд, Д.Майдар, Л.Цэнд, Гэгээрлийн яамны сайд М.Жамсран, Гадаад явдлын Яамны орлогч сайд М.Дүгэрсүрэн нарын зэрэг хүмүүс байлаа. Хятадын талаас БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийн гишүүн Лу Мин, Чжан Шу-юань, Чжан И-фань БНХАУ-аас БНМА Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, зөвлөх Мэн Ин, элчин сайдын яамны дипломат ажилтнууд байв. Мөн гадаадын ба монголын хэвлэлийн төлөөлөгчид байлцав. Үнэн сонин. 1957.03.10. Ням. №58 (6581) 1-р нүүрт БНМАУ-ын Элчин Сайдын Яаманд дайллага боллоо Энэ 3 дугаар сарын 9-нд БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин манай улсад БНХАУ-ын соёлын төлөөлөгчид ирснийг тохиолдуулан дайллага хийлээ. Дайллага дээр БНХАУ-ын, Чжан Чжи-сян тэргүүтэй соёлын төлөөлөгчид байлцав. Мөн дайллага дээр БНМАУ-ын талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэд, Соёлын Яамны сайд С.Сосорбарам, Гэгээрлийн яамны сайд М.Жамсран, Гадаад явдлын Яамны орлогч сайд М.Дүгэрсүрэн, Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд М.Цэрэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны дарга Д.Сэнгээ, соёл, урлагийн зүтгэлтэн нар байлцлаа. Үнэн сонин. 1957.03.10. Ням. №58 (6581) 1-р нүүрт БНХАУ-ын соёлын төлөөлөгчид эх орондоо буцав БНМАУ, БНХАУ-ын соёлын талаар хамтран ажиллах 1957 оны төлөвлөгөөг хэлэлцэхээр ирсэн БНХАУ-ын Соёлын яамны орлогч сайд Чжан Чжи-сян тэргүүтэй соёлын төлөөлөгчид, энэ 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар эх орондоо буцав. Төлөөлөгчдийн нисэх онгоцны буудал дээр БНМАУ-ын Соёлын яамны сайд С.Сосорбарам, Гэгээрлийн яамны сайд М.Жамсран, Гадаад Явдлын Яамны орлогч сайд М.Дүгэрсүрэн, Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд М.Цэрэн, Соёлын Яам болоод ГадааД Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар үдэж мордуулав. БНХАУ-ын соёлын төлөөлөгчдийг үдэж мордуулахад БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц, Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, зөвлөх Мэн Ин нар болон элчин сайдын яамны ажилтан нар байлцлаа. Үнэн сонин. 1957.03.13. Лхагва. №60 (6583) 1-р нүүрт БНМАУ-ЫН АРДЫН ЦЭРГИЙН БА НИЙГМИЙГ АЮУЛААС


498 ХАМГААЛАХ ХЭРЭГ ЭРХЛЭХ ЯАМНЫ САЙД ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ НӨХӨР Б.ДОРЖ ТАНАА Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын цэргийг байгуулсан 36 жилийн ойг тохиолдуулан чин зүрхнийхээ талархлыг хүргэе! Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмний болоод дайчдын хоорондын бат найрамдал улам хөгжин бэхжитүгэй. Танд эрүүл мэндийг хүсье. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Батлан Хамгаалах Яамны сайд ПЫН ДЭ-ХУАЙ Бээжин. 1957 оны 3 дугаар сарын 16. Үнэн сонин. 1957.03.19. Мягмар. №65 (6588) 1-р нүүрт Бээжин БНХАУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ САЙД МАРШАЛ ПЫН ДЭ-ХУАЙ ТАНАА Монголын Ардын Цэргийн 36 жилийн ойн баярыг тохиолдуулан танаас баяр хүргэж эрүүл мэндийг хүссэн явдалд танд чин зүрхнийхээ талархлыг илэрхийлье. Их Хятад Ард Улсад социализм байгуулахын төлөө тэмцэлд амжилт хүсье. БНМАУ-ын Ардын Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яамны сайд дэслэгч генерал Б.ДОРЖ Улаанбаатар. 1957 оны 3 дугаар сарын 20. Үнэн сонин. 1957.03.22. Баасан. №68 (6591) 1-р нүүрт БНМАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчид БНХАУ-ын хил дээр ирлээ ЭРЭЭН. (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч). Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын урилгаар Өвөр монголын өөртөө засах орны 10 жилийн ойн баяр наадамд оролцохоор явсан Ч.Сүрэнжав тэргүүтэй Бүгд Найрамдах Монгол Ард улсын засгийн газрын төлөөлөгчид энэ 4 дүгээр сарын 28-нд БНХАУ-ын хил дээр хүрэлцэн очлоо. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг Өвөр монголын өөртөө засах Ардын зөвлөлийн орлогч тэргүүлэгч, Хятадын Коммунист намын өвөр монголын хорооны дарга Ху Бэй, Өвөр монголын өөртөө засах орны гадаад харилцааны хэрэг эрхлэх газрын дарга Гарамсэнгэ, БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн өвөр монголын цэргийн тойргийн улс төрийн газрын орлогч дарга хурандаа Батаа, Шилийн Гол аймгийн дарга Ванжил нар Эрээний галт тэрэгний буудал дээр угтав. Тэдний хамт БНХАУ-ын Хөх хотод суугаа БНХАУ-ын ерөнхий консул Ц.Даш иржээ. Эрээний галт тэрэгний буудал дээр тэндхийн хөдөлмөрчид туг далбаа, лозун барин цугларч цэргийн хүндэт харуул жагссан байв.


499 БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Ч.Сүрэнжавт хүндэт харуулын захирал рапорт өхөд БНМАУ, БНМАУ-ын төрийн дуулал хөгжимд эгшиглэв. Дараа нь цэргийн хүндэт харуул төлөөлөгчдийн өмнүүр жагсаалаар явж өнгөрөв. БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид мөн өдөр цааш Хөх хотод очив. Үнэн сонин. 1957.05.01. Лхагва. №102 (6625) 1-р нүүрт БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотод ирэв ХӨХ ХОТ. (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч) БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг 4 дүгээр сарын 29-ний 16 цагт Хөх хотод хүрэлцэн очиход Өвөр монголын өөртөө засах орны ардын зөвлөлийн тэргүүлэгч Улаанхүү тэргүүтэй Өвөр монголын өөртөө засах орны ардын зөвлөл, Хятадын Коммунист намын өвөр монголын хорооны удирдах нөхөд Хөх хотын галт тэрэгний буудал дээр угтаж авлаа. Бас БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлонч сайд Ли Сан-нянь тэргүүнтэй БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид, өвөр монголын ард түмний их баярт хятадын 20 шахам муж районоос ирсэн төлөөлөгчдийн тэргүүн угталцав. Мөн хятадын ба гадаадын сэтгүүлчид байв. 10 жилийнхээ түүхт ойн баярт зүйл зүйлээр бэлтгэсэн Хөх хотын олон түмэн хүн, ах дүү монголын ард түмний төлөөлөгчдийг угтахаар хотын талбай гудамж бүрт баяр бахдалтай жагссан байв. БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Ч.Сүрэнжавт хүндэт харуулын дарга рапорт өгч дараа нь баяр ёслолын байдлаар чимсэн индэр дээр төлөөлөгчдийн гишүүд, Өвөр монголын өөртөө засах орны засгийн газар, намын хорооны удирдах нөхдийн хамт гарлаа. Манай хоёр орны ах дүүгийн найрамдлын бэлэг тэмдэг болсон хөдөлмөрчдийн өргөн цуглаан болж Өвөр монголын өөртөө засах орны ардын зөвлөлийн тэргүүлэгч Улаанхүү, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Ч.Сүрэнжав нар үг хэллээ. Мөн өдөр Өвөр монголын өөртөө засах орны ардын зөвлөлийн тэргүүлэгч Улаанхүү, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг хүндэтгэн дайлав. Үнэн сонин. 1957.05.01. Лхагва. №102 (6625) 1-р нүүрт Өвөр монголын өөртөө засах орны 10 жилийн ой Өнөөдөр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орон байгуулсаны 10 жилийн ой болж байна. Өвөр монголын ард түмэн, Зөвлөлт, Монголын ялгуусан армийн шууд тусламжтайгаар 1945 онд японы империалистуудын дарлалаас чөлөөлөгдөж олон жилийн хүсэл эрмэлзэл нь биелсэн билээ. Өвөр монгол Хятадын алдарт коммунист намын удирдлагын дор 1947 оны 5 дугаар сарын 1-нд өөртөө засах орон болсон юм. 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдал, хятадын олон үндэстэн олон үндэстэн ард түмнийг гадаад, дотоодын дарлагчдын дарлалаас үүрд ангижруулж, тэдгээрийн олон үеийн хоцрогдлыг арилгах бодит бололцоо нээж, социалист байгуулалтын


Click to View FlipBook Version