250 Мөн жүжигчин Дашпунцаг, Пүрэв нар хүний үнэргүй газрын эзний дүрийг уран хошин байдлаар гаргав. Тэд өөрийнхөө тоглолтоор газрын эздийн хэрцгий байдлыг илрүүлэхийн хамт бас тэдний аймтгай чанарыг тодорхой харуулав. Энэ жүжгийг тавихад илэрч байгаа зарим дутагдлыг дурьдвал бас зохих билээ. Жишээлбэл, жүжгийн сүүлийн хэсгийн үййл явдал 1948 оны үеийг хамарч байгаа атал, Б.Н.Х.А.Улс байгуулагдсанаас хойш тогтоосон таних тэмдгийг цэргийн туг дээр хийсэн нь үнэн байдалд нийцсэнгүй. Бас жүжгийн төгсгөлд цэргүүд “Эх орны тухай дуу” дуулж байна. Гэтэл тэр дуу мөн л уг үйл явдлаас хойно гарсан юм. Цэргүүдийн үүрэвч нь цэгцтэй бишээс гадна, тэдний аяны хувцас, баяр ёслолынх шиг болжээ. Эдгээрээс гадна жүжгийн дотор тариачны орон байшингийн туурганы шавар ойчсон газар, шавар нялах модон хана цухуйж байна. Гэтэл хятад байшин барихад модон хана хаддаггүй, гагцхүү шаварт нь сүрэл хольж барилуулдаг шүү дээ. Гэвч дээр үгүүлсэн зарим жижиг дутагдлууд нь манай үзэгчдэд зориулан гаргасан энэ жүжгийн гол утга санаа, түүний ач холбогдлыг багасгахгүй. Манай улсын театрын тавьсаар байгаа “Буурал охин” гэдэг жүжиг үзэгчдийн сонирхлыг их татсаар байгаа билээ. Энэчлэн “Тэмцлээр бойжсон нь” гэдэг жүжиг бас үзэгчдийн талархлыг багагүй хүлээх нь гарцаагүй. Улсын хөгжимт драматик театрт “Тэмцлээр бойжсон нь” гэдэг жүжгийг тавьж байгаа явдал бол Монгол-Хятадын мөнх, эвдэршгүй найрамдлын өсөлтийг дахин илэрхийлж байна. Э.Түмэнжаргал Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 2,3-р нүүрт. Сэтгэл бахдам цирк Б.Н.Хятад Ард Улсыг тунхагласны: жилийн ойгоор тохиолдуулан явуулж байгаа Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулан ирсэн Б.Н.Хятад Ард Улсын циркийн жүжигчдийн сэтгэл бахдам тоглолт, үзэгч олны гүн хайр талархлыг хүлээж байна. Тэд өөрсдийн тоглолтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын циркийн урлагийн хөгжил, түүний уран чадлыг бидэнд бахтай үзүүллээ. Энэ жүжигчдийн тоглолтыг үзэхдээ, миний сэтгэл хичнээн их хөдөлж байсан хийгээд жүжигчин нэг бүрийн үлэмжийн сайхан авьяас чадлыг хэлээд баршгүй юм. Ялангуяа утсан дээр тоглосон хүмүүсийн уран чадвар, жүжигчин Ма Го-чин, хөх цагаан алчуурыг хувиргаж энх тайвны тагтаатай далбаа болгож үзүүлсэн илбэ, 10 настай жүжигчин хүү, эцэг эгч нарынхаа хамт хийсэн дугуйн тоглолт, 16 настай Ван Го-лигийн тоглосон жонглёр, жүжигчин Ян Шао-юаний тоглосон 6 сандал дээрх тэнцүүр зэрэг нь үзэгч бидний анхаарлыг их татлаа. Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийн энэ чадварлаг тоглолт нь манай уран бүтээлчид ба залуу циркчдэд үнэт сайхан туршлага, эзэмшин бүтээхийн сургууль болж, сайн чанартай шинэ уран бүтээлүүдийг олшруулах явдалд зоригжуулж байна. Манай уран бүтээлчид
251 Хятад нөхдөөсөө ихийг сурч авах нь эргэлзээгүй. Дэлхийн урлагийн хамгийн охь манлай болсон Зөвлөлтийн урлагийн сайхан жишээ, өөрийн коммунист намын мэргэн жолоодлогоор манай ах дүү Хятадын ард түмний уран бүтээлчид, циркчид улам их амжилтад хүрэх нь дамжиггүй. Б.Н.М.А.Улсын ардын жүжигчин Н. Цэвэгмид. Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 3-р нүүрт. Жүжигчин Лю Цуй-ин Б.Н.Х.А.Улсын Чунциний циркийнхний тоглолтыг үзэхэд жүжигчин бүр, уран чадварыг сайн эзэмшиж чадсан нь тодорхой харагдаж байна. Ялангуяа жүжигчин эмэгтэй Лю Цуй-ин, сул утсан дээр хөгжмийн аянд нийлүүлэн ардын бүжиг бүжиглэж байгаа нь гойд уран чадамгай байна. Хар багаасаа циркчин болох гэж зориод, 10 настайгаасаа тэнцүүр хийж сурсан энэ жүжигчин, өөрийнхөө арга туршлагыг ярихдаа: Жүжигчин хүн, олон төрлийн юмыг зэрэг оролдвол олигтой үр дүн гарахгүй. Иймд нэг зүйлийг бүрэнчаддаг болоод, дараачийн зүйлд шилжин орвол зүйтэй юм. Би, өөрийн мэрэгшил чадварыг дээшлүүлэхийн тулд өдөр болгон 2-3 цагийн хичээл хийдэг, хийх ч хэрэгтэй юм гэж хэллээ. Жүжигчин Лю Цуй-иний энэ тоглолт, ардын урлагийн баялаг сангаас сонгон авч жүжигчин нэг бүр тоглож байгаа зүйлээ улам баяжуулж өргөжүүлэх талаар Монголын циркчин бидэнд сургамж болов. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Рина Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 3-р нүүрт. Халуун талархлаа илэрхийлье Би, уржнин жил Бүгд Найрамдах Хятад Ард Улсы жүжигчид ирж, өөрийн уран чадамгай авьяасыг илэрхийлэн тоглохыг үзээд тун их бахдам баяссан билээ. Одоо Чунциний циркийн жүжигчид манай Улаанбаатар хотод ирж тоглохыг үзээд дахин ихэд баяссанаа юуны өмнө илэрхийлэн хэлэхийг хүснэ. Чунциний циркийн жүжигчдийн тоглож байгаа зүйл бүхэн нь надад маш сайхан санагдана. Ялангуяа жүжигчин Пен Сяо-ся хүүхэд дүү нартайгаа хамт унадаг дугуйгаар тоглож байгаа нь хичнээн уран чадамгай юм бэ? Түүний хүү, аравхан настай Пен Сяоген, эцгийгээ дууриан сураад ганц дугуйгаар, бүтэн дугуйтай том хүн шиг хурдалж яваа нь бүр ч бахдан ханашгүй байв. Мөн жүжигчин Ян Шао-юань, олон сул сандал давхарлаж тавиад дээр нь тэнцэж байгаа, жүжигчин эмэгтэй Лю Цуй-ин, хөндлөн татсан ганц утсан дээр, тэнцэн явахаар барахгүй, өөрийнхөө үндсэний бүжиг хийж байгааг харахад юмыг сурна гэдэг ёстой л энэ дээ гэж бодогдов. Бас жүжигчин Ма Го чингийн тоглож байгаа илбэ их сонин байна. Энэ
252 жүжигчний тоглож байгаа илбэ, нарийн ухаан гаргаж байгаагаараа ч гэсэн, илэрхийлж байгаа утгаараа ч гэсэн их сонирхолтой боллоо. Шилдэг сайхан уран авьяас чадвараараа ард биднийг баярлуулж байгаа Б.Н.Х.А.Улсын Чунцин хотын циркийн жүжигчдэд халуун талархлаа илэрхийлье. Хотын 4 дүгээр хорооны 4 дүгээр хорооны ард Гэндэн Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 3-р нүүрт. КИНО Тал нутгийн хүмүүсийн амьдрал Монгол-Хятадын найрамдлын 10 хоногоор явуулж байгаа кино-фестивалийн программд “Малжих орны хүмүүс” гэдэг уран сайхны шинэ кино орж, манай нийслэлийн кино театруудын экран дээр гарч байна. Энэ фильмийг Өвөр монголын уран зохиолч Малчинхүүгийн “Хорчины тал газрын хүмүүс” гэдэг зохиолыг үндэс болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зүүн хойт мужийн кино үйдвэрийн газраас 1953 онд үйлдвэрлэн гаргажээ. Энэ фильмд Хятадын ардын хувьсгалын ялалтын үр дүнд эрх чөлөөгөө олсон Өвөр Монголын малчин ард түмний шинэ амтьдралыг яруу тод харуулжээ. Өвөр Монголын автономит муж мал аж ахуйг голлон эрхэлдэг район юм. Хятадын коммунист нам, Ардын Төв Засгийн Газрын үндсэний мэргэн бодлогын ачаар сүүлийн жилүүдэд Өвөр Монголын мал аж ахуй хөгжиж, ард түмний аж амьдрал, соёл нь улам дэгжин дээшилсээр байна. Өвөр Монголын малчин ардууд харилцан туслах дугуйлангийн (бригад) их ашигтай бөгөөд давуу сайн чанартайг амьдрал дээрээ нотлон үзэж байна. “Малжих орны хүмүүс” гэдэг фильмийн гол баатар харилцан туслалцах дугуйлангийн дарга бөгөөд залуучуудын эвлэлийн гишүүн Сарангуа, Өвөр Монголын ард түмний дотроос ажилч хичээнгүйгээр товойн шалгарсан учир “Ударник” гэдэг хөдөлмөрийн хүндэт цолоор хоёр жил дараалан шагнагдсан байна. Хээр талын хөндийд адуу мал багшран билчээд мяралзан урсах тунгалаг голын хөвөөнд шимт сэргэлэн билчээрт баян сүргээ хариулж яваа эмэгтэй Сарангуа, өөрийн дотно үерхэгч Урансанаа хүүхэнтэй уулзаад, нүүдлийн малчин хүний ирээдүйн чинээлэг баясгалант амьдралын тухай, бас тал нутгийн хүмүүсийн амьдрал ахуй байдалд цахилгааны хүч хэрэглэх явдал нэвтэрч өвс хадах, хонь хяргах зэрэг ажлыг машин техникийн хүчээр хийдэг болох тийм сайн сайхан цаг ирж байгаа тухай сэтгэл хөдлөн ярилцаж үндсэнийхээ дууг баясал дүүрэн дуулж байгаагаар, Хорчины тал газрын хүмүүсийн эрх чөлөөт, элбэг дэлбэг амьдрал нь илхэн харагдаж байна. Энэ үед харилцан туслах өөр дугуйлангийн тэргүүлэгч сэргэлэн цовоо, хөдөлмөрч залуу эр Самбуу уурга чирэн морьтой ирэв. Сарангуа хүүхэн Самбууд халуун сэтгэлтаэй болжээ. Самбуу эмээлийнхээ хоёр тал руу чонын арьс сагсайтал ганзгалан ирж яваагий нь энэ хоёр эмэгтэй хараад, Самбуу бол малын дайсан чоныг ийнхүү хядан устгаж байгаагаараа удахгүй нийт улс даяар алдарших хүн шүү гэж ярилцаж байна.
253 Энэ фильмд бас Өвөр Монголын малчин ард түмний шинэ амьдралыг үзэн ядагч, дайсны хорлон сүйтгэх ажиллагааг үнэн бодитой харуулжээ. Ардын дайсны тийм төлөөлөгч бол харилцан туслалцах дугуйлангийн гишүүн Булуу мөн. Булуу харилцан туслалцах дугуйлангийнхны хонин сүрэгт зориут чоно хөөн оруулах, бас амь алдам хүчит цасан шуурганд малын хашааны хаалгыг нууцаар нээж, өдий төдий адуу мал шуурганд уруудуулах, мөн шинжлэх ухааны боловсон эмнэлгийг эсэргүүцэн малын тарилгыг далимдуулан, худгийн усанд хор асгаж олон хонь үхүүлэх зэргээр хорлон сүйтгэх явууллага хийхээр барахгүй энэ бүх ялт хэргийнхээ бурууг шудрага хөдөлмөрч эмэгтэй Сарангуад тохохыг оролдож байгаа нь үзэгчдэд тун ч жигших сэтгэл төрүүлж байна. Булуу хорлон сүйтгэх бүлгийн толгойлогч этгээдээс малын билчээрт түймэр тавих нууц даалгавар аваад тэр бузар хэргээ үйлдэхдээ, Өвөр монголын малчин ардын үндсэний баярнаадмыг ашиглах гэж шийджээ. Булуугийн тийнхүү зан байдал нь нутгийн аюулгүй байдлыг хамгаалах газрын даргад сэжиглэх сэтгэл төрүүлсэн учраас Булуугийн ажил явдлыг сайтар ажиглаж байхыг аюулгүй байдлыг хамгаалах газрын даргаас Самбууд үүрэг болгожээ. Удалгүй Өвөр монголын үндсэний баяр наадам болж, морь уралдан, бөх барилдаж, сур харваж, ардын баясгалантай хөгжилтэй зугаалга болов. Наадмын үеэр Сарангуаг голын эрэг дээр морио усалж байхад нь хорлон сүйтгэгч Булуу дайралдав. Түүний байдлыг ажиглахад ямар нэг учир явдлын улмаас сэтгэл нь хөдөлсөн мэт, бас яаран мориндоо мордоход нь хормой нь ярагдаж далдалж явсан гар буу нь харагджээ. Сарангуа сэрдхийн цочиж, уг явдлыг сэжиглэж хойноос нь элдэн хөөж гүйцээд, явуут түүний эмээлийн ард сууж гар бууг нь булаан авч амжсан боловч Булуу Сарангуаг мориноос түлхэн унагааж цааш зугтаан их дэрс бүхий газарт хүрч учиргүй их түймэр тавив. Эх оронч Сарангуа хүүхэн амь бие хайргүй, түймрийн дундуур морьтойгоо орж, хөөцөлдсөөр хорлон сүйтгэгч Булууг баривчилж байгааг энэ фильмд сэтгэл хөдлөм бахтай үзүүлжээ. Аймгийн дарга тэргүүнтэй нутгийн малчин ардууд түймэр гарсан газар агшин зуур хүрэлцэн очиж унтраасан бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах газрын ажилтны сайн зохион байгуулалтын ачаар тэдгээр хорлон сүйтгэгч бүлэг этгээд баригдав. Сарангуа хүүхний ийнхүү идэвх зүтгэлтэй, эх оронч үзэлтэй, шургуу хөдөлмөрч байдлы нь үзэхэд, түүний хөдөлмөрийн ударник цолоор шагнагдсан нь талаар хэрэг биш бөгөөд мөн дайсны жигшүүрт хэргийг илрүүлэн устгахын төлөө эрэлхэг зоригтой тэмцсэн нь нутгийн малчин шудрага хүмүүсийн хайр итгэлийг улам бүр олж авчээ. “Малжих орны хүмүүс” гэдэг фильмийг киноны залуу зохиолч Хай-мо, Өвөр Монголын уран зохиолч Малчинхүү нар хамтран зохиож, найруулагч Сюй Тао найруулжээ. Сюй Тао бол театр, киноны найруулагчийн ажлыг 20жил хийж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын кино үйлдвэрийн төв газрын дэргэдэх уран сайхны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, бүх Хятадын драмын ажилтны холбооны гишүүн юм байна. Энэ киног бүтээхэд “Болд цэрэг” зэрэг Хятадын нэрт кино фильмийн зураг авсан Хятадын шилдэг операторын нэг Ван Чунь-цюань, Өвөр Монголын залуу хөгжимчин композитор Тун-ху нарын зэрэг кино үйлдвэрийн зүтгэдтнүүд оролцсон байна.
254 Уг фильмийн гол баатар Сарангуагийн рольд Өвөр Монголын үндсэний нэрт бүжигчин Уран их чадвартай тоглосныг манай үзэгч олон бахдан сонирхож байна. Түүнчлэн энэ фильмийн Самбуугийн рольд тоглосон Энх-эсэн бол Өвөр Монголын киноны залуу жүжигчин бөгөөд “Өвөр Монголын ард түмний ялалт”, “Алтан мөнгөн талд” гэх зэрэг киноны гол рольд тоглосон хүн ажээ. Манай үзэгч олон түмэн, энэ фильмийг үзсэнээрээ Өвөр Монголын хорчины тал газрын хүмүүсийн аж байдал, хорчин газрын байгалийн үзэсгэлэнт тал нутаг, түүн дээр тархан билчсэн баян сүргийг үзэж байна. Энэ фильмд, манай ах дүүгийн найрамдалт Өвөр Монголын малчин ард түмний шинэ амьдралыг харуулахын хамт социалист хөдөө аж ахуйн анхны хэлбэр, харилцан туслалцах хөдөлмөрийн хоршооны давуу сайн талтай, ард иргэдэд ашиг тустайг нотлон үзүүлж байна. С. Бадраа Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын хамтарсан албан мэдээ Цзининаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавьж, шууд харилцаа байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар, тус улсуудын хооронд эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дахь Цзининаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дахь Улаанбаатар хүртэл төмөр зам тавих тухай хэлэлцээрийг 1952 оны 9 дүгээр сарын 15-нд байгуулсан билээ. Энэ дурдсан төмөр зам нь Улаанбаатар хотоос Зөвлөлт Холбоот Улсын нутаг хүртэл тавигдсан төмөр замтай нийлэх болно. Цзининаас Эрляныг дайруулан Хятад улсын хил хүртэл төмөр зам тавих үүргийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар өөртөө авах бөгөөд Улаанбаатараас ЗамынҮүдийг дайруулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хил хүртэл төмөр зам тавих үүргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын засгийн газрууд өөртөө авна. Дурдсан төмөр замыг тавьж, нийлүүлэн, шууд харилцаа байгуулах ажлыг 1955 онд бүрэн дуусахаар хэлэлцээр байгуулан гурван засгийн газар хэлэлцэн тохиров. Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 1-р нүүрт. Үзэгчдийн сэтгэгдлээс Их Хятадын гайхамшигт сайхан урлаг Хятад Ард улсын циркийн жүжигчдийн сайхан тоглолтыг үзэхэд сэтгэл үнэхээр хөдөллөө. Том ваараар тэнцүүр хийж байгаа 16 настай залуу жүжигчин Ван Го Ли нарийн
255 савааны үзүүрт шаазан дийз тогтоогоод янз бүрийн хөдөлгөөн эргэлт нугаралт хийж байгаа жүжүигчин Жан Хун чин, Ян Юй-ин,Сюэ Юй Чен нарын гайхамшигт чадвар,ганцаараа 6 хүнийг өргөөд янз бүрийн хөдөлгөөнтэй акробат тоглож байгаа жүжигчин Чжан Женийн сайхан арга чадал,араатан, жигүүртний дууг яг адилхан дууриаж дуулж чаддаг авьяастай жүжигчин Чжоу Чжи-чин нарын тоглолт нь үзэж байгаа бид бүгдэд зөвхөн урлагийн талаар сонирхолтой төдийгүй,бас шинжлэх ухааны талаар сонирхолтой байлаа. Бодисын татах хүчний төв хоорондоо таталцах ба энергийн хуулт зэрэг физик,механикийн нарийн хуулиудыг үндэслэж бүтээсэн тэдгээр сонин зүйлүүдийг үзэхэд их Хятадын ард түмний урлаг нь шинжлэх ухааны гайхамшигт зүйл дээр үндэслэсэн нь илэрхий байна. Ийм бахдалт сайхан урлагийг үзэх нь айл зэргэлдээ ах дүү ард түмнийхээ урлагтай танилцаж байгаагаар үл барам, манай өсвөрийн залуу үеийн уран сайхны хүмүүжлээр хүмүүжлэхэд тус болох юм. Циркийн урлагт хүмүүсийг сургахдаа бага наснаас нь эхлэн дасгал дадлага хийлгэвэл уран чадварыг бүрэн эзэмшиж чадах юм байна гэдгийг мэдэж авлаа. Улаанбаатар хотын багшийн сургуулийн багш Э.Вандуй Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 2-р нүүрт. Циркийн урлагийн мастерууд Би их хятадын ард түмний циркийн урлагийн мастерууд манай эх орны нийслэл Улаанбаатар хотын циркт тоглохыг сонсоод очиж үзэх гэж их яарсан билээ. Тэгээд би хүссэн зүйлээ үзэхээр циркт очив. Хүн бүр тоглолт эхлэх цагийг хүлээж байв. Тэд, хятад үндсэний гоёмсог хувцас өмссөн жүжигчид,уран авьяаслаг хөдөлгөөнөө илэрхийлэн тоглосон нь үзэгч бидний сэтгэлийг ихэд татав. Ялангуяа жүжигчин эмэгтэй Лю Цуй-ин сул утсан дээр бүжиг тоглосон нь сайн мэргэшсэнээ бүрэн харуулав. Энэ нь хэн ч гэсэн өөртөө тавьсан зорилтыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд анхаарал хүчээ дайчилж хатуужил тэсвэртэй шургуу ажиллавал амжилтанд хүрч болохыг нотлон үзүүллээ. Б.Н.Х.А.Улсын цикийн жүжигчдийн энэ тоглолтыг үзэхэд жүжигчин бүхэн тоглож байгаа зүйлдээ бүрэн эзэн нь болсон нь ил харагдаж байна. Хятадын их ард түмний яруу алдат урлаг дэлгэрэн хөгжихийг чин сэтгэлээсээ ерөөе. Улсын хэвлэх үйдвэрийн дэвтэрлэх цехийн ажилчин эмэгтэй Дуламжав. Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 2-р нүүрт. Бид их зүйлийг сурч авлаа Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийн хүч тамирын болоод нарийн тэнцүүрийн уран чадамгай тоглолтыг улсын циркийн жүжигчин бид сэтгэл бахдан үзлээ.
256 Нарийн савааны үзүүрт дийз эргүүлэн тоглогч жүжигчин Чжан Хун-чин, Ян Юй-ин утсан дээгүүр хулсан даамар гүйлгэн тоглогч жүжигчин Ван Шу-ин мөн нарны халх, тоорцог, лаа төдийхнийг ашиглан жонглёр тоглогч Фун Юй-Мин, хөгжмийн аялгуунд нийлүүлэн сул утсан дээр бүжиг жүжигчин Лю Цуй-ин нарын нарийн уран тоглолт бидэнд их сонирхол төрүүлэв. Мөн жүжигчин Мао Го-чиний үзүүлж байгаа илбэ болоод унжсан олсноос атган тоглож байгаа жүжигчдийн тоглолт их сонирхолтой боллоо. Унадаг дугуйны хурдан гүйлт дунд акробатын хүчтэй нарийн хөдөлгөөнийг гялалзтал хийж байгаа Пен Сяо-гений тоглолт бүр ч сонин санагдав. Мөн жүжигчин бүрийн тоглож байгаа зүйлийг хөгжмийн яруу сайхан аяар чимэглэж ,хувцас хэрэглэлийг сайн тохируулсан нь их сонин байна. Соёл урлагийг олон зуун жилийн өв сантай, ах дүү Хятадын циркийн жүжигчдээс бид их зүйлийг сурч авлаа. Өөрийн дотно нөхөд Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдэд уран бүтээлийн цаашдын их амжилтыг хүсье. Улсын циркийн жүжигчин Д.Ичинноров Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 2-р нүүрт. Баяр талархлаа дэвшүүлье Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийг тоглолтыг үзлээ. Өөрийн коммунист нам, засгийн газар болоод дарга Мао Цзе-дунгийн их халамаж анхаарлын ачаар, Хятадын ард түмний урлаг соёл гайхамшигтай цэцэлэн хөгжиж байгааг эдгээр жүжигчний чадварлаг тоглолт манай үзэгчлдэд бахдам сайхнаар үзүүлж байна. Жүжигчин Ян Юй-ин нарын савааны үзүүрт шаазан дийз эргүүлэн тоглосон нь мөн дугуй дээр гарамгай сайхан тоглож байгаа Пен Шяо-ся нарын тоглолт. Лю Цуй-иний утсан дээр бүжиг хийж байгаа нь ер эдгээр циркчин нарын тоглолт бүхэн маш уран чадварлаг ажээ. Хятадын ард түмний цэцэглэн хөгжиж байгаа сайхан циркийн урлагийг Монголын ард түмэнд танилцуулж байгаа энэ жүжигчдлэд халуун баяр хүргэе. Л.Бадарч Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 2-р нүүрт. Уран чадварлаг тоглолт Монгол Хятаын найрамдлын 10 хоногийн ажилд оролцож байгаа Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийн тоглолт, үзэгч биднийг үнэхээр бахдуулан баясгав.Энэ тоглолтод оролцож байгаа жүжигчин нэг бүрийн уран чадвар гайхам сайхан санагдав. Жүжигчин Мао Го чиний тоглож байгаа илбэ, жүжигчин Лю Цуй-иний сул утсан дээрх тоглолт, 16 настай Ван Го-ли шаазан ваараар тоглож байгаа нь мөн ч уран чадварлаг байна.
257 Ялангуяа жүжигчин Чжоу Чжи-Чин, Пен Сяо-Ся, Пен Сяо-юн, Пен Сяо-ген нарын авьяаслаг уран сайхан тоглолт үзэгч биднийг тун их баясгалаа. Ж.Найдан Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 2-р нүүрт. Бүтээгч их ард түмний дүрслэх урлаг Хятадын дүрслэх урлаг олон зуун жилийн түүхт уламжлалтай юм. Феодалын ноёрхол капитализмын дарлалын үед Хятадын дүрслэх урлаг дарлагч ангиас ард түмнийг хууран мэхлэж мунхруулахад гол төлөв зориулагдаж байсан боловч урлагийн амьд чадал их хүч авьяас төгөлдөр ард түмний дотор хадгалагдсаар байлаа. Хятадын ард түмний их ялалтын үр дүнд 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхаглан байгуулсан цагаас хойш реалист дүрслэх урлагийг хөгжүүлэх бүрэн бололцоог Хятадын зурагчин, барималчин, урчуудын өмнө нээгдсэн юм. Утга зохиол урлаг нь ажилчин, тариачин цэрэгт зориулагдсан байх хэрэгтэй гэж Мао Цзе-дун-гийн сургасан ёсоор хятадын зохиолч зурагч композитор жүжигчид бүх хүч чадлаа шинэ социалист Хятадын бүтээн байгуулах их хэрэг дэлхий дахинд энх тайвныг хамгаалан бэхжүүлж, ардчиллыг бэхжүүлэх хэрэгт зориулсан байна. 1949 оны 7 дугаар сард Бээжин хотод бүх Хятадын урлаг, утга зохиолын ажилтаны төлөөлөгчдийн анхдугаар хурал болж урлаг утга зохиолын ажилтан нарын нэгдмэл байгууллагыг байгуулж, Хятадын шинэ соёлыг бүх аргаар хөгжүүлэх зорилго тавьжээ. Хятадын дүрслэх урлаг нь ардын ардчилсан шинэ байгууллын зарчмын дээр шинэчлэн байгуулагдаад шинэ ажил шинэ хөгжилд оржээ. Дүрслэх урлаг нь ард түмний улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн идэвх санаачлагыг өрнүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байв. 1949 онд урлаг утга зохиолын нийгэмлэгийн харьяанд зурагчид ба зургийг сонирхон оролдогсдын холбооги байгуулан ажиллаж байгаад 1953 онд хятадын зурагчдын эвлэл байгуулж зурагчин барималчин хэвлэлийн зурагчин шинэ бүтээл гээд үзэл сурталын бүх ажлыг нэгтгэн удирдах болжээ. Шинэ Хятадын дүрслэх урлагийн онцлог бол улс төрийн чиглэлийг тодорхой үзүүлж байгаа явдал юм. Хятадын ардын улс төрийн зөвлөлдөөний зөвлөлийн баталсан “ерөнхий программ”-ийг мөрдлөг болгосон, Хятадын уран сайхны сэхээтэн нар улс орны дотор явагдаж байгаа том компанит ажилд идэвхитэй оролцож ард түмнийг тэргүүний үзэл суртлаар хүмүүжүүлж байна. Хятадын дүрслэх урлагын бас нэг чухал онцлог нь өргөн олон нийтийг хамарч байгаа оршино Хятадын хөдөлмөрчид эртний улмжлалт “Шинэ жилийн зураг” гэдэг нарийн хийцтэй зургуудыг ихэд сонирхон дуртай авч хэрэглэдэг юм. Ганцхан 1950 онд ийм маягийн зураг 146 сая хувийг хэвлэн гаргажээ. Хятадын ард түмэн жижиг хэмжээтэй бөгөөд товч өгүүлэлтэй зурагтай дэвтрүүдийг маш их сонирхон үздэг байв. Бээжин хотын ардын хэвлэл гэдэг хэвлэлийн газраас хэвлэсэн
258 гар зурагт сэтгүүлийн анхны дугаараас 240 мянган хүн захиалж байсан бол мөн сэтгүүлийн 8 дугаарыг 420 мянган хүн захиалж, захиалагчдын тоо түргэн хугацаанд өсөж байв. Хятадын коммунист намын 30 жил гэдэг зурагт дэвтэр 5 сая, “Хувьсгалын эсэргүүн этгэдүүдийг устгая гэдэг” дэвтэр 2 сая хувиар хэвлэгджээ. Ийнхүү зурагтай жижиг дэвтрүүд олон мянган хувиар хэвлэгддэг байв. “Жиньминьжибао”, “Шог зургийн сар тутмын сэтгүүл” ба бусад сонин сэтгүүлд шог зураг олноор хэвлэгдэж бас олон тооны ухуулах зураг плакат хэвлэгдэж байна. Хятадын дүрслэх урлагийн бүтээл, дан ганц мэргэшил дээрээ ажиллаж байгаа хүмүүсийн хүчээр бүтээгддэг биш, түүнд зурагчин, урчуудын зэрэгцээгээр ажилчин, тариачин, байлдагч, сурагч зэрэг олон авьяастан оролцож байна. Эдгээр хүмүүс ард түмнийхээ амьдрал, байдалд гарч байгаа их өөрчлөлтийг үзүүлсэн уран бүтээлүүдийг бүтээж байна. Дальний, Тяньзин, Бээжин болоод бусад хотуудад ажилчдын бүтээсэн бүтээлүүдээр хэд хэдэн үзэсгэлэн байгуулжээ. Цэргийн ангиудад зураг баримлын сайн дурын дугуйлангууд ажиллаж, цэргийн тухай олон сайхан бүтээл бүтээж байна. Бээжин хотын зургийн академийн Ханьчжо хотын салбар шинэ залуу зурагч, урчуудын социалист реализмын аргаар сургаж, зураг, баримал, гар урлалын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна. Хятадад дүрслэх урлагийн зүйл бүрийн үзэсгэлэнг олон хотод тогтмол байгуулж хөдөлмөрчдөд сонирхуулдаг байна. Хятадын дүрслэх урлагийн үзэсгэлэн гадаад улсуудад 30 гаруй удаа тавигдаж олон нийтийн талархал сайшаал хүлээжээ. Хятадын зурагчид, урчууд, ард түмний гаргаж байгаа шударга ёсны өндөр шаардлагатай санал шүүмжлэлийг анхааралдаа авч, өөрсдийнхөө бүтээлд тусган хэрэглэдэг учир хөдөлмөрийн олон түмний тэмцэх сайн уран бүтээл гаргаж байна. Хятадын зурагчин, урчууд нь үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, соёлын бүх салбар дээр уран бүтээлийн томилолтоор бүтээлдээ явж амьдралыг гүнзгий судлах, бүтээлдээ материал цуглуулах ажил хийдэг байна. Хятадын дүрслэх урлагийн бас нэг онцлог үндсэний шинж чанарыг тодорхой хадгалж байгаа явдал юм. Шинэ хятадын дүрслэх урлагийн зүтгэлтэн нар, формализмын янз бүрийн хэлбэрийг эсэргүүцэн Хятадын үндсэний урлагийн сайн сайхан үнэтэй нандин уламжлалт бүхнийг хамгаалан хөгжүүлж байна. Хятадын зурагчин, урчууд дэлхийн классик бүтээл ба ардын ардчилсан орнуудын тэргүүний бүтээл, нэн ялангуа дэлхий дээр хамгийн тэргүүний урлаг болсон Зөвлөлтйн ард түмний урлагийг хүндэтгэн, түүний ололт, туршлагыг анхаарал хичээлтэй судлан суралцаж, хөгжлийнхөө шинэ замд мөрдлөг болгож байна. Хятадын зурагчин урчуудын бүтээлүүдээс Ли Ци, Фын Яжень, нарын зурсан “Их уулзалт”, Ли Ганы зурсан “Коммунист намын алдарт охин Чжао Гуй-лань”, Дай Цзегийн “Стокгольмын уриалалд гарын үсэг зурсан нь”, Ань Лингийн “Мао Цэе-дун парад хүлээн авав”, Янь Хангийн “Тосгон дахь сонгууль”, Хун Зуньугийн “Тайван арал харагдаж байна гэсэн шог зураг”, Ван Чо-вэнгийн “Хувьсгалын баатар
259 Лю Ху-лань”, Лю Кай-чюйгийн “Баатруудын хөшөөнийн замаар” гэх зэрэг баримал болоод бусад олон тооны бүтээл үзэл суртал уран сайхны хувьд сайн боловч учир олон түмэнд алдаршжээ. Эдгээр бүтээлээс нилээд хэсэг нь Хятадын уламжлалт урлагийн үндсэн дээр хийгдсэн явдал нь түүний амжилтад нэмэр болжээ.Мөн хуучин зургийн аргыг уламжлан хөгжүүлэх бэх ба усан будгаар урт эвхмэл дээр зурдаг их мастер Ци Бай-шийг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Хятадын зурагчин урчуудын бүтээлийг гол сэдэв нь эрх чөлөөт орондоо шинэ амьдралыг зохиож байгааг үзүүлэхэд чиглэгдэж байна. Зурагчин, барималчин өөрсдийн бүтээлд амьдралыг судлан мэдсэнээ шингээж жинхэнэ хувьсгалт санааг тодруулан гаргаж, шинэ Хятадыг бүтээн байгуулах хэрэгт шууд биеэр оролцон тэмцэж байгаа, ард түмний урчууд юм. Эдгээр нь Хятадын коммунист намын мэргэн жолоодлогын дор эх орондоо социализм байгуулах үйл хэрэг, ардчиллыг хамгаалж, дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх үйл хэрэгт бүх хүч чадлаа зориулж байгаа хүмүүс юм. Ардчилсан Хятадын дүрслэх урлаг маш түргэнээр хөгжин дээшилж, улам шинэ амжилт өөр зориг шийдвэртэй явж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойбалсангийн шагналт Д.Чойдон Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 2-р нүүрт. Хятад нутгаар явсан тухай Бид 4 дүгээр сарын 28-нд манай найрамдалт их хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжинд очсон юм. Бид, Хятадын нутгаар, сар гаруй явахдаа, Хуайхэ мөрнийн эрэлхэг цогтой барилгачид, Фушуний алдарт уурхайчид, Шанхай хотын нэхмэлчид, хязгааргүй уудам их тариалангийн талбайд ажиллаж байгаа тариачид, цэцэг мэт өсч байгаа пионерууд, цог жавхлангаа бадруулсан хөгжилтэй залуучууд зэрэг янз бүрийн хүмүүстэй уулзаж, ярилцаж байлаа. Хятадын ард түмэн, хөдөлмөрт туйлийн дуртай, хамгийн энгийн даруу зантай, сайхан сэтгэлтэй хүмүүс онц цочломтгой улс юм. Хятадын ард түмэн бол дэлхий дахины энх тайван, ардчилал социализмын их хүч ялангуа Монголын ард түмний найз сайн нөхөд учраас бидийн сайхан үйл хэргийн төлөө зорилго нэгтэй тэмцэж байгаа хүмүүсийн дунд явахад сэтгэл дүүрэн баяртай байна. Шинэ Хятад ард улсад бидний үзсэн зүйл их бид энд цөөн хэдэн зүйлийг үгүүлье: Зүүн хойт хятадын төв Мукденгээс 40 орчим км, зайтай байгаа Фушуний нүүрсний уурхайд очсон явдал надад их сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ уурхай чөлөөлөгдөхийн өмнө японы инпериалистуудын мэдэлд байж их сүйтгэгдэн олонх уурхай нь усачд автагдагдаж ажилгүй болсон байжээ. Ардын засаг мандсаны дараа энэ уурхай бүрэн сэргэгдэж ажилчдын тоо 3 дахин өсч, үйлдэхүүний нийт хэмжээ 1953 онд 1949 оныхтой харицуулахад 6 дахин өссөн байна. Энэ уурхай бол задгай ил уурхай бөгөөд 160 метр гүн, 6 км урт 1,5 км өргөн газарт том хүчтэй өргөх машинаар нүүрс авч байна.
260 Уурхайчид нь баяр баясгалантай хөдөлмөрлөж амьдарч байна. Уурхайчдын төлөө коммунист нам, ардын засгийн газар онц анхаарал тавьдаг нь тэнд илэрхий харагдаж байна. Уурхайчдын 1953 онд урьд оныхоос 182 хувиар нэмэгдсэн ба 2 сая юань ийн цалин авдаг ажилчин олон уурхайчдад зориулан шинэ сайхан байруудыг олноор барьж байна.Байгалийн үзэсгэлэнт сайхан газарт өндөр настайчууд ба хүүхдэд зориулан байгуулсан амралт цэцэрлэгийн газраар очиж үзлээ.30 гаруй жил уурхайчин байсан одоо 60 орчим насны болов уу гэмээр өвгөд бидэнд өөрсдийн жаргалант сайхан амьдралын тухай ярилаа. -“Бид ийм сайхан амьдралтай болно гэж урьд зүүдэлж ч байгаагүй одоогийн энэ жаргалант амьдрал бол ардын засгийн газар дарга Мао Цзе Дунгийн ач тавьяа мөн гэж тэд баяртай ярьж байна. Уурхайчны мэргэжил бол хүмүүс ялангуяа залуучуудын бахархан дурладаг сайхан мэргэжил болжээ. Уурхайчдад зориулж сургууль, клуб, халуун усны газар, эмнэлгийн газрууд хүрэлцээтэй байгуулсан байна. Зөвхөн энэ хотод эмнэлэг, амралтын газар 45, гуанз 68, халуун ус 76, худалдааны дэлгүүр 63 зэрэг нийгмийн соёлын үйлчилгээний газар өдий төдий байна. Хятадын тариачдын төлөө нам засгийн халуун анхаарал ямагт чиглэж байдгийг Хуайхэ мөрөн дээр байгуулж байгаа усан сангийн барилгыг үзээд улам тодорхой мэдлээ. Бид Фузлиний усан сангийн барилгыг орчиж үзсэн юм. Фузлин бол хэдэн жилийн өмнө ганц жижиг сүмийг тойрсон жижигхэн тосгон байлаа. Энэ бол Ань хой мужийн Хуа-шан уэдийн нутаг бөгөөд Хуайхэ мөрний нэгэн эх дээр оршино. Хуайхэ бол хятадын их мөрнүүдийн нэг бөгөөд түүний эргээр улаан буудай вандуй, хөвөн, цагаан будаа тарьдаг юм. Энэ мөрний сав газар 60 гаруй сая хүн оршдог. Урьд цагт энэ мөрөн хүчтэй үерлэж хятадын ард түмэнд маш их гаслан зовлон учруулж байжээ. 1950 онд ардын Төв засгийн газар, дарга нөхөр Мао Цзе-дун Хуайхэ мөрний урсгалыг тогтмол болгох тухай уриалга гаргажээ. Өнгөрсөн 3 жилийн дотор Хуайхэ мөрний хуучин боомтуудыг засах, шинийг байгуулах арга хэмжээнүүдийг авчээ. Фузлиний усан сан бол Хуайхэ мөрний 13 хаалтын нэг бөгөөд Хуайхэ мөрний эх болох догшин урсгалтй Фэи голыг боож байгуулсан байна. Үүний ач холбогдол бол үерийн усыг хааж тогтоох, ган болох үеэр тариачдад бэлтгэл ус өгч байхад оршино. Энэ барилгын ажил асар их нь илэрхий бөгөөд уртаараа 500 метр, өндөр нь 70 метр, 500 орчим сая куб метр ус хадгалах энэ том бат бэх хаалтийг ахар богино хугацааны дотор байгуулж байна. Бид энд 5 дугаар сарын 16 ны өдөр очиход барилгын 90 гаруй хувь нь баригдаад 6 дугаар сарын 15 нь үеэр дуусгаж ашиглалтад оруулна гэж яриэ байсан энэ хэрэг дээрээ биелэгджээ. Бидний очсон тэр үед бүтэн долоо хоногийн турш бороо тасралтгүй орсоор байсан боловч ажилчид ажлаа зогсоохгүй хөдөлмөрлөсөөр байлаа.
261 “Бид өөрийн эх орныхоо төлөө, шинэ Хятад улсыг байгуулахын төлөө ажиллаж байгаа учраас маш их баяртай байна.Одоо энэ Хуайхэ мөрний догшин урсгалтай Фи гол хүний санаагаар дуулгавартай, болно” гэж өвгөн ажилчин Жан Жу хи бидэнд ярьж билээ. Бид Бээжингийн дэргэд байгаа нэг тосгонд очин тариачидтай уулзсан, Хятадын тариачид нам засгийнхаа халамж анхаарлынхаа ачаар тариа тарих урагцыг нэмэгдүүлэх асар их бололцоотой болж байна Хятадын тариачид хамтын хүчээр тариа тарих хураах ажлыг ихэд сонирхож хоршоо харилцан туслалцах бригадад нэгдэж байна. Бидний энэ очсон тосгон 2100 хүнтэй 449 нь аж ахуйтай 6488 муу газар тариа тариж амьдардаг байна. Урьд энэ тосггонд нударган баячууд 1500 муу газрыг эзэмшиж байснаас ядуу аж ахуйтны 10-ны 2 нь газаргүй байлаа. Тариачин Си Гүн Син гэдэг 30 жил газрын эзэнд ажил хийгээд бүтэн хувцас олж чадсангүй. 1953 онд дарга Мао Цзе-дунгийн уриалгаар энэ тосгононыхон сайн дураар хоршоо байгуулж ажиллав. Түнд орсон тариачдын орлого 40 хувиар нэмэгдэж тариа ургацын хэмжээ хэдий гантай байсан боловч 1952 оныхоос 5 хувиар нэмэгдсэн байна. Хоршоог анх байгуулахад гишүүнээр элссэн шалган байцаах комиссын нэг залуу бидэнд өөрийн амьдралын тухай ярилаа. Хоршоонд ороод энэ хүний орлого 2 дахмн нэмэгджээ. Түүнд гэр байсангүй бол олдоо 3 тасалгаатай тохилог сайхан байшинтай болжээ. Хувьсгалын өмнө 5 ам бүлтэй тэд газрын эзэнд зарцлагдаж байсан боловч хоосон хонох явдал олонтой тохиолдож байлаа. Одоо 10-аад му газартай, юм бүхэн байна гэв. Одоо 10- аад муу газартай, юм бүхэн хангалттай байна. Аав ээж минь их л баяртай сайхан амьдарч байна гэв. Коммунист нам, Ардын Төв засгийн газар ажилчдын аж байдал, соёлын хэмжээг дээшлүүлэх тэдний хөдөлмөрлөх нөхцлийн хангах талаар их анхаарал тавьж байдгийн баримт тод харагдаж байв. Бид Шанхай хотын ажилчдын нэг районд очлоо. Ардын засгийн газар ажилчдын энэ районыг байгуулахад их хөрөнгө олгожээ. 1951 оны хавар эхэлсэн 1 дэх ээлжийн барилга ашиглалтанд ороод 30 гаруй мянган ажилчин сууж байна. Энд 4 бага сургууль, 9 цэцэрлэг, соёлын ба үйлчлэгчийн газар цөм бүрэн байна. Ажилчид коммунист нам, ардын засгийн газрын эцэг ёсны халуун анхаарлын хариу болгож хөдөлмөрийн гялалзсан амжилт гаргахын төлөө энх оронч сайхан санаачлага бүтэл гаргаж байна. Жишээ нь 1953 онд Шанхай хотын хэмжээгээр 37 мянган шинэ санаачилага гаргасны 23 мянган хэрэглэгджээ Шанхай хотын хөвөнг нэхмэл эрээн даавууны үйлдвэр суурь машины заводаар явж танилцахад ард түмний өргөн хэрэгцээт бараа үйлдвэрлэх явдлыг ихээхэн нэмэгдүүлж байна. Шанхай хотын бөс даавууны улсын нэгдүгээр завод 1954 оны эхний саруудын төлөвдлөшгөөг давуулан биелүүлж зөвхөн нэгдүгээр улиралд 3 сая хүний костюм хийж хүрэлцэх тийм даавуу материалыг үйлдвэрлэжээ. Баатарлаг үйлийг бүтээж байгаа Хяьтадын ажилчид бол их зүйлийг бүтээж чадах сайхан хүмүүс юм. Бид нисэх онгоцны галт тэрэг усан онгоц, авто машинаар Хятадын нутгаар явж Хятадын том хот Нанжин, Шанхай, Мукден, Ханьжоу хүрсэн юм. Хаана ч очсон манай найрамдалт
262 найз нөхөд биднийг тун халуунаар угтаж, өөрсдийн шинэ сайхан амьдрал ажил төрлөө ярьж байв. Н. Лувсанравдан Үнэн сонин. 1954.10.12. Мягмар. №242 (5839) 3-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид буцаж ирэв Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу тэргүүтэй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойн баярт оролцоод энэ оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатарт буцаж ирэв. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр Монголын засгийн газрын төлөөлөгчдийг М.А.Х.Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч Д.Майдар, Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Б.Н.М.А.Улсын Яамдын сайдууд, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа нар угтав. Монголын засгийн газрын төлөөлөгчдийг бас СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин нар угтав. Үнэн сонин. 1954.10.13. Лхагва. №243 (5840) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн зүтгэлтний төлөөлөгчид нутагтаа буцав Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор ирсэн Цао Юй тэргүүтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн зүтгэлтний төлөөлөгчид өчигдөр эх орондоо буцав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийг Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг бэлтгэж өнгөрүүлэх комиссын дарга Д.Шарав, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны даргын орлогч Ч.Пүрэв, Гадаад Явдлын Яамны дэргэдэх Соёлоор Харилцах Товчооны дарга Цэрэндорж, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг бэлтгэж өнгөрүүлэх комиссын гишүүд үдэв. Бас, төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, мөн элчин сайдын яамны гишүүд үдэв.
263 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийн тэргүүн Цао Юй, Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр үг хэлэхдээ: Эх орондоо социализм байгуулахын төлөө Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагын дор Монголын ард түмний олж байгаа амжилтууд хийгээд Монголын ард түмэн, Хятадын ард түмэнтэй гүн их нөхөрсөг байдгийг биечлэн танилцсан тухайгаа тэмдэглээд Хятад Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдал улам бэхжихийг ерөөв. Үнэн сонин. 1954.10.13. Лхагва. №243 (5840) 1-р нүүрт. Монгол Хятадын найрамдлын 10 хоногоор зохиогдсон ажил Манай орон даяар, Монгол-Хятадын найрамдлын 10 хоног маш өрнөлттэй явагдав. Найрамдлын 10 хоногоор манай орны хөдөлмөрчид Б.Н.Х.А.Улсын аж үйлдвэр, соёлын их хөгжилттэй сэтгэл бахдан танилцав. Улаанбаатар хотод Монгол-Хятадын найрамдлын 10 хоногоор “Хятадын ард түмний түүхт ялалтын ой”, “Б.Н.Х.А.Улсын үйлдвэр, соёлын хөгжилт”, “Монгол-Хятадын ард түмний бат найрамдал”, “Хятадын коммунист нам бол Хятадын ард түмний ялалтыг зоригжуулан зохион байгуулагч хүч мөн” гэх зэрэг сэдвээр 22930 хүнд лекц яриа сонсгов. Цэцэрлэг хотод Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт зориулан нээсэн шинэ Хятад Ард Улсын хөгжилтийг харуулсан үзэсгэлэнг олон зуун хүн үзэж, лекц, яриаг олон мянган хүн сонссон байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногоор Өмнөговь аймгийн төвд байгуулсан шинэ Хятад улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэн малчин олны сонирхлыг татав. Аймгийн Х.З.Эвлэлийн хороо, шинэ Хятадын зохиолчдын зохиолоор үдэшлэг явуулав. Намын хорооны ухуулах бригад, шинэ Хятадын тухай үзэсгэлэн, кинотайгаар аймгийнхаа Ханбогд, Баян-овоо, Хүрмэн зэрэг сумаар явж, малчдын дунд “Б.Н.Х.А.Улс бол Ази ба дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх лут хүч мөн”, Хятадын социалист үйлдвэрлэл “Хятадын соёлын хөгжилт”, “Монгол-Хятадын ард түмний найрамдал” гэсэн сэдвээр лекц, яриа таниулга хийв. Баянхонгор аймагт Монгол-Хятадын найрамдлын 10 хоног их өрнөлтэй болов. Тус аймгийн төвд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжилтийн тухай гэрэл зургийн том үзэсгэлэнг аймгийн төв, хөдөөгийн олон мянган хүн үзэв. Сургуулийн сурагчид тэр үзэсгэлэнд үргэлж ирж, Хятад Ард Улсын хөгжилт, Хятад улсад сургууль соёл хэрхэн хөгжиж, ардын үр хүүхэд яаж сурч байгаагий нь онцлон сонирхож байв. Аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн сурагч Ханд, эхийгээ дагуулаад тус үзэсгэлэнд ирж шинэ Хятадын хөгжилтийн тухай тайлбарлаж байв. Тус үзэсгэлэнгийн тухай аймгийн гар үйлдвэрийн ажилчин Сүндэв ярихдаа: - Манай найрамдалт их Хятад улс мөн ч хөгжиж байгаа юм байна даа гэж туйлын бахархалтай байв. Үзэсгэлэнгийн зэрэгцээгээр тус аймгийн төвд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын кино гарч, олон газар Хятад улсын амжилтын тухай яриа таниулга зохиогдов.
264 Аймгийн клубд “Хятадын ард түмний ялалт” гэх зэрэг кино өдөр дараалан гарч олон хүн сонирхон үзэв. Нам, олон нийтийн байгууллагын илтгэгч, ухуулагчид, албан үйлвдэр, соёлын газруудад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тухай лекц, яриа өргөн хийв. Олон газрын ханын сонинг Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт зориулан гаргажээ. Баян-хонгор аймгийн намын хороо, хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонинд Монгол-Хятадын найрамдлын 10 хоногоор зохиосон ажлын тухай өргөн нийтлэв. Бас аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн пионер сурагчид клубийн уран сайхны сайн дурын жүжигчид Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт олон удаа концерт тоглов. Б.Н.Х.А.Улсын зохиолчдын зарим зохиолоор үдэшлэг зохиов. Үнэн сонин. 1954.10.13. Лхагва. №243 (5840) 3-р нүүрт. Хятадын кино фельмийн фестиваль Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн үеэр манай орны нийслэл Улаанбаатар, Чойбалсан, Цэцэрлэг, Жаргалант хотод Хятадын кино фестиваль их амжилттай явагдав. Манай эх орны нийслэлийн Элдэв-очирын нэрэмжит кино театр, “Ард” кино театрт Хятадын “Ань-шаны металлургийн комбинат” гэдэг баримтат фильм, “Лян Шиь-бо, ЧжуИнтай хоёр”, “Хуа-шэнь уулыг уран аргаар эзэлсэн нь”, “Малжих орны хүмүүс” гэдэг уран сайхны кино фильмийг хүмүүс их сонирхон үзлээ. Элдэв-очирын нэрэмжит кино театрт Хятадын кино фильм найрамдлын 10 хоногийн 7 хоногт 25 удаа гарч 10000 гаруй хүн сонирхжээ. “Ард” кино театрт Хятадын кино өдөр бүр 3-4 удаа гарч бүгд 7200 гаруй хүн сонирхжээ. Манай кино театруудын экран дээр гарч байгаа шинэ Хятадын кино фильмийг үзсэн нийслэлийн 4 дүгээр хорооны 1 дүгээр хорины ард эмэгтэй Аюуш, Чойбалсангийн нэрэмжит улсын их сургуулийн оюутан Балжин, Улсын багшийн институтын оюутан Лувсандаш, уурхайчин Хашбаатар, пионер Лхагважав, Даариймаа нарын зэрэг олон хүн Хятадын ард түмний ололт амжилтыг бахдаж Хятадын коммунист нам, дарга Мао Цзэ-дун, Хятадын ард түмэнд баяр талархлаа илэрхийлж, улам их амжилт олохыг ерөөсөн чин сэтгэлийн үг бичжээ. Ж. Насанжаргал Үнэн сонин. 1954.10.13. Лхагва. №243 (5840) 3-р нүүрт. Сэтгэл бахдан үзлээ Элдэв-Очирын нэрэмжит кино театрт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулан байгуулсан, шинэ Хятадын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг би сэтгэл бахдан үзлээ. Тэр үзэсгэлэнд Б.Н.Х.А.Улсын уудам их орны баялаг, өргөн нутгийн үзэсгэлэнт хэсгээс багтаан харуулсан нь юутай сайхан ажээ. Тэр үзэсгэлэнд байгаа гэрэл зургууд нь
265 коммунист нам, дарга Мао Цзэ-дунгаар удирдуулсан их Хятад улсад ажилчин ангийн баяр бахдал болсон аж үйлдвэр хөгжиж, түүнд Хятадын ард түмний хөвгүүд, охид хөгжил баясгалантай хөдөлмөрлөж байгаа байдлыг тодорхой үзүүлсэн байна. Б.Н.Х.А.Улсад үйлдвэр, хөдөө аж ахуй, сургууль соёлын газар зэрэг нь цөм ард түмний ашиг тусын төлөө зориулагдаж байдаг нь тэр үзэсгэлэнд яруу тод харагдаж байна. Б.Н.Х.А.Улсын дарга Мао Цзэ-дун, Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбалыг хүлээн авч уулзаж байгаа байдал, Б.Н.Х.А.Улсад 1953 онд уригдан очсон Монголын урлагийн бригадынхныг хүлээн авч ах дүүгийн ёсоор хүндэтгэн зочилсон зэрэг олон сайхан баримтат явдал нь Монгол-Хятадын ард түмний их найрамдлыг үзүүлж байна. Ах дүүгийн найрамдалт их Хятадын ард түмний хөгжилтийг харуулсан тэр гэрэл зургийн үзэсгэлэн, үзэгч миний баяр бахдалыг төрүүлэв. Х. Цэвээн. Үнэн сонин. 1954.10.13. Лхагва. №243 (5840) 3-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийн төгсгөлийн тоглолт болов Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцсон Б.Н.Х.А.Улсын Чинциний циркийн жүжигчид өөрийн тоглолтын төгсгөл болгож, улсын циркийн жүжигчидтэй хамтарч тоглов. Үнэн ариун найрамдлаар дотно ах дүү болсон хоёр ард түмний циркийн жүжигчдийн нэгдсэн энэ тоглолтыг Улаанбаатар хотын олон зуун хөдөлмөрчин үзлээ. Тоглолтын программын ихэнх хэсэгт Б.Н.Х.А.Улсын Чунциний циркийн жүжигчид Улаанбаатар хотод байсан өдрүүддээ, Улсын циркийн жүжигчидтэй хамтран ажиллаж, зааж сургасан ба заалгаж сурсан зүйлүүд оржээ. Чунцин хотын циркийн жүжигчин, бяцхан Пен Сая-юн жүжигчин Мажигсүрэнгийн уран нугаралтыг, жүжигчин Төмөрхүү жүжигчин Ян Шао-юаний 6 сандал дээр хийдэг тэнцүүрийг, илбэчин Цэнд-аюуш илбэчин Ма Го-чиний уран нарийн илбийн хэсгийг тус тус сурснаа чадамгай тоглож үзүүлэв. Мөн жүжигчин Доржийн мөрөндөө тогтоосон тулгуур дээр жүжигчин Ян Цуй-ин акробат тоглов. Жүжигчин Сюэ Юй-чений гурван салаа гилбэртэй жад гүйлгэж тоголсон тоглолт, улсын гавьяат жүжигчин Нацаг жүжигчин Цэрэндулам, Цэнд-аюуш, Жигмиддорж, Фун Юй-мин, Пен Сяо-ся, Цянь Нянь, Сандаг, Цэгмаа нарын тоглосон жонглёр, тэнцүүр, хүч тамирын нарийн хөдөлгөөнтэй акробат үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсаны дээр нэгдсэн энэ тоглолт нийтдээ их амжилттай боллоо. Тоглолтын дараа улсын циркийн дарга Жалцан, Б.Н.Х.А.Улсын Чунцин хотын циркийн жүжигчдэд баяр хүргэн, цаашдын амжилтыг хүсэж товч үг хэлэв. Улсын циркийн жүжигчид, өөрийн эрхэм зочдод олон төрлийн ном, хөгжмийн нот, морин толгойтой хуур, тосон будгийн гар зураг зэрэг зүйлийг дурсгал болгож өгөв.
266 Б.Н.Х.А.Улсын Чунцин хотын циркийн жүжигчдийн өмнөөс, Чунцин хотын соёлын товчооны даргын орлогч бөгөөд жүжигчдийн удирдагч Лу Яо-ву хариу үг хэлэв. Лу Яо-ву хэлсэн үгэндээ, Чунцин хотын циркийн жүжигчин бид, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцож өөрийн ард түмний өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн нь М.А.Х Намын Төв Хороо, засгийн газраас өдөр тутам халамжлан анхаарсантай нягт холбоотой юм гэж тэмдэглэв. Жүжигчдийн удирдагч цааш нь хэлэхдээ, бидний төлөө Монголын ард түмэн, Монгол Улсын циркийн жүжигчдийн тавьсан анхаарал санаачлагыг бид үүрд мартахгүй гээд манай найрамдлын цэцэг үүрд гялалзан дэлгэртүгэй гэж ерөөв. Чунцин хотын циркчид, Улаанбаатар хотын циркчидтэй гар гараасаа барилцаж, яруу сайхан хөгжмийн нэг аялгууны дор нэгдэж тоглосон энэ тоглолт Монгол, Хятадын ард түмний эв найрамдал улам бэхжин батжиж байгаагийн яруу сайхан илэрхийлэл боллоо. Д. Тарва Үнэн сонин. 1954.10.15. Баасан. №245 (5842) 4-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчид эх орондоо буцав Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцсон Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчид өчигдөр эх орондоо буцав. Улаанбаатарын галт тэрэгний буудлыг Мао Цзэ-дун, Цэдэнбал нарын хөрөг, Монгол Хятадын ард түмний найрамдлыг ерөөсөн лозунгаар чимэглэсэн байв. Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийг Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг бэлтгэж өнгөрүүлэх комиссын дарга Д.Шарав, Б.Н.М.А.Улсын урлагийн хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Ч.Пүрэв Б.Н.М.А.Улсын Гэгээрлийн яамны орлогч сайд Гомбосүрэн МОКС-ын Төв зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Л.Дүгэрсүрэн, М.А.Х.Намын Улаанбаатар хотын хорооны нарийн бичгийн дарга Дамдин, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа, Гадаадтай соёлоор харилцах товчооны дарга Цэрэндорж, Б.Н.М.А.Улсын ардын жүжигчин Н.Цэвэгмид, Улсын гавьяат жүжигчин Нацаг, Рина, Данзан, Чулуун нар болоод улсын цирк, улсын хөгжимтдраматик театрын жүжигчид, нийслэлийн урлагийн ажилтан, хөдөлмөрчдийн төлөөлөгчид үдэв. Мөн Б.Н.Х.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны гишүүд үдэв. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Нацаг, Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийн удирдагч Лу Яо-ву нар харилцан үг хэлэв. Үнэн сонин. 1954.10.15. Баасан. №245 (5842) 4-р нүүрт. Хятадын ажилчны тухай “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаас
267 Хятадын өвгөн нийслэл Бээжин хотод, алс холын бяцхан тосгонд ч хөдөлмөрийн хүмүүсийн асар их зохион байгуулалт, сахилга бат, нэгдмэл байдал том жижиг бүх зүйл дээр илэрхий байна. Хятадын Коммунист нам. Хятадын олон сая хөдөлмөрчдийг социализмын байгуулалтын төлөө тэмцэлд зохион байгуулж, тэдэнд шинэ нийгмийг байгуулагч жинхэнэ эзэд та нар мөн гэдгийг бат итгүүлж, тэднийг эцэг ёсны хайр энхрийллээр хүмүүжүүлж байна. Коммунист намынхаа цэцэн мэргэн бодлогоор хүмүүжиж, зориг нь бадарч байгаа Хятадын алдарт ажилчин анги, эх орондоо социализм байгуулах ариун тэмцлийн манлайд явж байна. Сүүлийн жилүүдэд хөдөлмөр дээр шалгарч алдар цолоор шагнагдсан, эх орны нэрт уурхайчин, хүнд аж үйлдвэрийн алдар цуутай ажилчин, тэргүүний нэхмэлчин Хятад оронд хэдэн түмээр төрж байна. Бид Хятадын тэргүүний уурхайчидтай уулзахаар Бээжингээс гарч галт тэргээр 10-аад цаг явж Шар тэнгисийн хөвөөн дээр байгаа Бай Тай Хай гэдэг хөдөлмөрчдийн амралтын газар очив. Чөлөөлөгдөхийн өмнө тэнд 12 орны капиталистуудын амралтын 750 байр байжээ. Одоо тэнд Хятадын зүүн хойт хэсгийн 61 үйлдвэр, уурхай, байгууллагын хөдөлмөрчдийн амралтын газар нээгджээ. Хятадын хэдэн зуун тэргүүний уурхайчин Бай Тай Хайд амрах завсар өөр өөрсдийн уурхай дээр олсон тэргүүний шинэ туршлагаа харилцан солилцож, ажилдаа авлага болгон хэрэглэж байна. Бай Тай Хай дахь уурхайчдын амралтад алдарт уурхайч Ма Лю-Хай-тай уулзав. Ма Лю-хай, өндөр гуалаг биетэй, хөрслөг бор царайтай 37 настай хүн бөгөөд, түүний овор суусан царайг үзэхэд багаас хал дөл үзсэн нь илэрхий. Ма Лю-хайн ярьсан нь: - Би арван наснаас эхэлж уурхайд ажиллав. Хуучин цагт аж төрж амьдрах гэгч хүнд, ажил л олдвол зол байж билээ. 54 цаг амралтгүй ажиллавч өмсөх хувцас хунаргүй, хэвтэх ор дэргүй. Идэх хоолгүй хоосон хонох удаа бишгүйдээ байлаа. Тэр үед идсэн өдөр цатгалан, инээсэн өдөр жаргалан гэж явлаа. Үхэн зүтгэн ажиллавч олсон хэдэн зоос, хоол цайд хүрэлцэхгүй болохоор, би 9 настай хүүгээ уурхайн зовиурт хүнд ажилд зүтгүүлж билээ. Яая гэх вэ! Бид ядуус тэр үед зовохгүйгээр зоос олж амьдрах аргагүй байлаа. Би урьд одоогийнхоо орлогыг ойлгомжтойг бодож авч байсан мөнгөөр хичнээн тариа авч болохоор жишиж хэлье. Урьдын тэр цагт амь хайргүй зүтгэж 24 цаг ажил хийгээд дээд зэргийн орлоготой өдөр 26 лан тариа авч байв. Чөлөөлөгдсөнөөс хойш эхний өдрүүдэд 8 цаг ажиллаад 111 лан тариа авах цалинтай байв. Хөдөлмөрийн баатар цол авснаас хойш өдөрт 280 лан тариа авч хүрэх цалинтай болов. Чөлөөлөгдөхөөс өмнө урцанд хоргодож байсан манай гэр бүлд улсаас 3 тасалгаа бүхий сайхан байр өгөв. Урьд хээрийн өвс навчаар хооллож байсан манай гэрийнхэн одоо өдөр тутам цагаан будаа, цагаан гурилаар хооллож байна. Одоо манай бүлийнхэн сольж өмсөх хувцас хэд хэдтэй, хүн болгон бугуйндаа цагтай тэр ч байтугай эхнэр маань сэлж гоёх хэдэн торгон дээлтэй байна. Миний хүү одоо 6 дугаар ангид суралцаж байна. Эхнэр маань бичиг үсгийн дугуйланд суралцаж бичиг номтой болов. Би өөрөө Чин-Хон дахь богино хугацааны дунд сургуульд сурч байна. Энэ сургуулиа төгсгөөд уулын уурхайн институтид орж
268 суралцах санаатай. Улс гүрэн маань түргэн хөгжиж, үйлвдэр уурхайд шинжлэх ухаан, техник түргэн нэвтэрч байгаа энэ үед, ажилчин хүнд эрдэм боловсрол ус агаар шиг хэрэгтэй байна гэв. Нөхөр Ма Лю-хайг уурхайд ажиллаж байхдаа нээж гаргасан шинэ туршлагаа хэлэнэ үү гэхэд, Ма Лю-хай, амралтын газрын улаан буланд очиж зураг маяг дээр тодорхой ярилцъя гэв. Улаан буланд очих замд Ма Лю-хай, Шаньси мужийн Датун гэдэг уурхайд чөлөөлөгдсөний дараа 4 жил гаруй ажилласнаа ярив. Ма Лю-хай, зөвлөлтийн тусламжаар Хятадын уурхайнуудад шинээр тавьж бий машин техникийг ашиглаж, уурхайд 12 хүн бүхий бригадыг тасралтгүй ажиллуулах шинэ арга олжээ. Үүнд бригадын дэлбэлэх ажилд 3 хүн, нүүрс ачихад 6 хүн, төмөр зам тавихад 1 хүн, бэхэлгээ барих, зэрэгцүүлэн малтаж байгаа уурхайн хооронд сэлгэж ажиллах гудам гаргах ба бэхлэхэд 2 хүн ажиллах шинэ журам бий болгожээ. Урьд иймэрхүү нүүрсний давхаргыг дэлбэлж нураах зэрэгт ажил саатаж 200 м. Газраас илүү базаалтай урагш ахидаггүй байсан бөгөөд, одоо Ма Лю-хайн сэлгэж үргэлжилсэн ажиллах шинэ арга хэрэглэснээс өдөрт 500-700 м. Газар урагш ахиж нүүрс малтдаг болжээ. Ма Лю-хайн энэ аргыг одоо Хятадын бүх уурхайд амжилттай нэвтрүүлж байна. Ма Лю-хай ярианыхаа эцэст, ингэж шинэ арга сүвэгчилж хөдөлмөрийн амжилт олсон хийгээд өөрийн аж байдлыг бусад бүх уурхайчдын нэг адил эрс сайжирсныг гагцхан ардын ардчилсан байгуулал, Хятадын коммунист намын ач гэж биширч явдаг гэв. Бид Шанхай хотын нэхмэлийн 2 дугаар фабрик очив. Энэ фабрик чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд асар түргэн хөгжиж одоо Шанхайн тэргүүний том фабрикийн нэг болжээ. Нэхмэлийн фабрикийн орлогч дарга Дай Ку-ду фабрикийн ерөнхий байдлыг танилцуулав. -Манайх аль хэдийнээс хувьсгалт тэмцлийн их уламжлалтай фабрик юм. 1925 оны 6 дугаар сарын 30-нд болсон ажилчны хөдөлгөөний удирдагч Ку Чжан-сун баатар энэ фабрикт ажиллаж байсан юм. Ку Чжан-сунтэй хамт ажилчны хөдөлгөөнд орж явсан Ян Чо мэтийн баатарлаг ажилчин манай фабрикт олон бий. Тус фабрик, дотроо 5 фабриктай бөгөөд 5000 ажилчинтай юм. Чөлөөгдсөнөөс хойш ажилчдын амьдрал ахуй, эрс сэргэж ажлын бүтээмж зогсолтгүй дээшилсээр байна. 1953 оны бүтээгдэхүүнийг 1950 оны байдалтай жишихэд 71,3% дээшлэв. Чөлөөгдсөнөөс хойш ажилчдын соёл боловсрол, техникийн мэдцийн хэмжээг дээшлүүлэх талаар их ажил хийж, урьд хоцрогдмол байсан хэдэн зуун ажилчныг үйлдвэрийн удирдах ажилд сургаж дэвшүүлэв. Түүний дотор тус фабрикийн ажилчид 30 шахам жил нэхмэлийн үйлдвэрт ажилласан намайг энэ фабрикийн орлогч даргаар дэвшүүлэв- гэж нөхөр Дай Ку-ду цааш ярьсан нь: Чөлөөлөгдсөн цагаас эхлэн фабрик дээр хөдөлмөр хамгаалах хуулийг ухралтгүй биелүүлж, гэнэтийн осол гарах явдлыг устгав. Ажилчин нийтэд үйлчлэх боловсон тохилог хоолны газар байгуулав. Тус фабрикийн дэргэд бага, дунд сургууль, эмнэлэг, халуун ус, клуб, театр, амарч сувилуулах газар нээгдэв. Одоо
269 тус фабрикийн 20 ажилчин тутамд нэг үйлчлэх хүн ажиллаж байна. Ажилчны суух шинэ суурин байгуулж түүнд 800-аад өрх айлыг оруулав. Фабрикийн дэргэд 400 хүнтэй хүүхдийн цэцэрлэг нээгдэв. Энэ бүгд нь ажилчны амьдрал ахуйг сайжруулж, тэдний хөдөлмөрийн идэвхийг сэргээв. Тийм үү нөхөр Ян Чо гэж хажуудаа суугаа 50 эргэм настай авгайгаас асуув. -Тэгэлгүй яах вэ? Урьд одоо хоёрыг юу гэж зүйрлэх вэ гэж нэхмэлийн фабрикт хэдэн арван жил ажилласан тэр авгай хариулаад, даргынхаа ярьсан дээр нэмж хэлсэн нь: Урьдын цаг гэдэг, ёстой өвс идэж, ус ууж амьдардаг цаг байлаа. Урьд бид орон гэргүй, өмсөж зүүхгүй нүцгэн хоосон байв. Өлсгөлөн харанхуй байв. Тэр үед юун театртай юм бэ, мантуутай байвал дээд заяа байлаа. Өнөөдөр арай гэж хоол олж идэвч маргааш юугаа иднэ дээ гэж сана зовдог байлаа. Ялангуяа бид бүсгүйчүүдийн аж байдал, урьдын тэр аймшигт харанхуй цагт адгийн муу байж билээ. Тэр үед хамт ажиллаж байсан нэг эмэгтэй маань хүүхдээ гаран гартал, гэдсээ боож баглаж яваад, фабрикийн босгонд хүүхдээ гаргачихаад, маргааш нь ажилдаа ирж байж билээ. -Тэгж ажиллаад хүүхдээ яаж асрах вэ гэж асуухад -Бид ажилчнууд хэдэн түмээрээ өлбөрч байсан тэр цагт хүүхдийг асрах хамгийн хэцүү байлаа. Хүүхдээ эрэг ганга луу, усны цүнхээл лүү хаямаар өдөр байсан шүү. Эзэрхлийн дор тарчилж байсан тэр гамшгийн хар үед, хүүхэд нялхсыг айхын бараа, идэхийн дараа гэж үздэг байлаа. Урьд над шиг 50 орчим настай авгай, тэр бүсгүй шиг эмэгтэйг-гэж, цонхны цаана гарын тос угааж байгаа бие шалтгаалсан эмэгтэйг зааж-фабрикийн хашаанаас золбин нохой шиг тууж явуулдаг сан. Тэр цагт амь зууна гэдэг алалдах дайснаас хэцүү байлаа. Тэхэд одоо яаж байна. Ард түмэн засгийн мэдлийг гартаа авсан манай Хятад ард улсад олон хүүхэдтэй эх хүн, хамгийн хүндтэй болж эрхэм дээд сайшаал шагнал хүртэж байна. Төрөх газар, хүүхдийн ясли, цэцэрлэг, сургуулийг энд тэндгүй байгуулж байна. Эхүүдэд төрөхийн амралтыг 2-3 сарын хугацаагаар олгож байна. Миний хоёр хүүхэд улсын зардлаар сурч байна. Намайг 50 гаруй насаллаа, улсын тэтгэвэр авч гэртээ амарч суух боллоо гэж шаардаж байгаа боловч, би энхрий хайрт ардынхаа төрийн элбэрэл ачийг үеийн үед хариулах ёстой байна. Би аз жаргалтай, энхрий сайхан улс гүрэндээ хүч чадлаа өгөх ёстой гэж зөрөн маргаж фабрик дээр байсаар байна. Би эрхэм сурвалжлагчийн ярианд саад хийчихэв бололтой, уучлаарай – гэж Ян Чо авгай үгүүлж билээ. Нөхөр Дай Ку-ду нааш хандаж, одоо цагт фабрикийн ахимаг ажилчин бүхэн иймэрхүү яриатай байдаг. Өөрийн коммунист нам, ардын төрийн хайр халамжинд зориг бадарч, хөдөлмөрийн бүтээмж нь ямагт өрнөж байгаа тус фабрикийн олон ажилчны дотор бүх Хятадын онц хөдөлмөрч цолтой хүн хоёр, Шанхай хотын онц хөдөлмөрч цолтой хүн зургаа, фабрикийн онц ажилчин цолтон 100 гаруй байна гээд нөхөр Дай Ку-ду-тус фабрикийн нэрт ажилчин Шанхай хотын онц хөдөлмөрч нөхөр Ян Лан-фо энэ гэж-, дугуй бор царайтай, өргөн хар хөмсөгтэй, цагаан цамц, саарал өмд өмссөн сая орж ирсэн залуу бүсгүйг танилцуулав.
270 Ян Лан-фогийн удирдаж байгаа цехийнхэн Б.Н.Х.А.Улсын 5 жилийн ой ба бүх Хятадын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хурлыг угтаж социалист уралдаан өрнүүлж сарын нормын хугацаанаас нь хэд хоногийн өмнө биелүүлж, гологдол гаргах явдлыг эрс багасгаж, цехийн ажилчин бүр төлөвлөгөөгөө жигд давуулан биелүүлсэн бөгөөд одоо ажлын тэр өрнөлтөө улам бүр бэхжүүлсээр байна. Цахилгаан хонх жингэнэж оройн 6 цаг болж фабрикийн өдрийн ээлж амрах дохио өгөв. Фабрикийн цех болгоноом хэдэн зуун ажилчин цувран гарч байгаа харагдав. -Тэднийг та хар! Гэж нөхөр Дай ку-ду нимгэн цагаан царайтай гуалиг бүсгүйтэй чигчий хуруугаар хөтлөгдөн, хоёр биений хайр сэтгэлээ хэнээс ч нуухгүй, баясан жаргаж яваа, хар өмдтэй, цэнхэр цамцтай бор залууг заав. -Тэдний эрэгтэйн нь нэрийг Ван-Шу, эмэгтэйн нь нэрийг Шю-Мэ гэдэг, хоёулаа манай нарийн нэхмэлийн тасагт ажилладаг онц ажилчид бөгөөд энэ хоёр саяхан гэрлэв. Эдний найр дээр фабрикийн хэсэг нөхөд очив. Би ч гэсэн шинээр тогтож байгаа жаргалтай гэр бүлд ирээдүйн сайн сайхныг ерөөж, зочлон очихдоо, бидний ахмад үеийн хүмүүс хэрхэн гэрлэж байсныг тэдэнд ярьж өгөв гэлээ. -Та өөрийнхөө гэрлэсэн намтраас ярьж өгнө үү? Гэхэд – нөхөр Дай Ку-ду хэлсэн нь: -Нэг өдөр миний аав, уутны буланд үлдсэн цагаан будааг цугийг нь агшаачих гэж ээжид хэлээд, намайг нүүрээ олигтойхон угааж, ээжийнхээ уллаж өгсөн бүтэн шаахайг өмс! Өнөөдөр чамайг гэрлэнэ гэв. Орой нь дөрвөн хүн дамнуурга дээр бүтээлгээтэй юм авчирч бүтээлгийг сөхөхөд нүдээ бүлцийтэл уйлчихсан, урьд зүс үзээгүй туранхай хөх охин сууж байв. Хүмүүс гэрт орж тогоонд агшаасан будаа хармагц: Инээд алдан хөөрч, хүн бүр нижгээд аяга будаа идээд хурим гүйцэж би гэргийтэй болов. Урьдын цагт тэр гэр бүл ингэж бусдын эрх мэдлээр тогтоогддог байсан болохоор хэрэлдэж зодолдох, салах, хагацах, явдал дандаа гардаг байж билээ- гэв. Кантон хотод бид цаас үйлдэх фабрикт очив. Нутгийнхан энэ фабрикийг нэр нь хуучин, ажил нь шинэ фабрик гэдэг юм. Фабрикийг анхлан 1933 онд байгуулсан боловч, японы империалистууд фабрикийн машиныг хүү цөлөж нутагтаа аваачжээ. Гоминданы дээрэмчид ажилчдыг нь баривчлан цэрэгт хүчээр язуулсан зэрэг элдэв бусын шалтгаанаар хориод жил, энэ фабрик ажиллаж чадахгүй байлаа. Чөлөөлөгдсөнөөс хойш энэ фабрик өдөрт 65 тонн цаас үйлдвэрлэн гаргаж байна. -Цаас үйлдэж байгаа мөртлөө цаасан дээр юу бичээстэйг нь мэдэхгүй бол ичхэвтэр юм. Бид энэ өнгөрөгч 5 жилд заводын олонхи ажилчныг бичиг үсэгт сургав- гэж цаас үйлдэх фабрикийн засварын цехийн тэргүүний ажилчин Ян Чжэн хэлээд тус фабрикийнхан Б.Н.Х.А.Улс байгуулсны 5 жилийн ой ба Хятадын Ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд зориулж хэрхэн хөдөлмөрийн амжилт өрнүүлж чадсан хийгээд одоо энэ эрчээрээ ажиллаж байгаа тухай ярьж танилцуулав. Тус үйлдвэрийнхэн 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, 4 дүгээр улирлын төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломжийг хангаж, үйлдвэрлэх зүйлийг нэмэгдүүлэх, эдийн хэмнэлтийг үлэмж гаргахын төлөө ажиллаж байна.
271 -Машины засварыг зөвхөн өдрийн цагт хийдэг байсныг одоо бид өдөр шөнийн ямар ч цагт хийдэг болж, машины гэмтлийг урьдаас мэдэж түргэн засдаг болсны дүнд олон тонн цаасыг илүү үйлдэх боломж оллоо. Бас цахилгаан энерги, хий зэрэг үе үе тасалдаж ажил саатаж байсныг зогсоох талаар энд ажиллаж байгаа залуу шинэ ажилчид дээр техникийг сайн мэдэх хуучин хашир ажилчдыг явуулж, тэдний ажилд туслалцуулж байна. Бас цаас үйлдвэрлэх аппаратын зэс тор үе үе цоорч ажил саатуулдаг байсныг урьдаас шалгаж засдаг болов. Цаас хийх түүхий эд, модны нунтаг уусмалын өтгөн шингэнийг жигд тараадаг болсны ачаар цаас байн байн урагдаж машин зогсоодог байсныг болиулав. Ингэж ажиллахын зэрэгцээ манай фабрикийнхан тус үйлдвэрийг өдөр тутам 160 тонн цаас үйлдэх том үйлдвэр болгож өөрчлөх гэсэн нам засгийн даалгаврыг биелүүлэх талаар үйлдвэрлэлийг зогсоолгүй ажлуулж, бас шинэ цех тасаг байгуулж, машин тоноглолыг шинээр зоож байна гэж Ян Чжэн хэлэх. Хятадын нутгийн аль ч хот сууринд том жижиг үйлдвэрийг барих, өргөтгөх, үйлдвэрийг шинэ машин техникээр хангах ажлыг өргөн явуулж байна. Ханьчжоу хотод зурагтай торго нэхдэг хувийн жижиг үйлдвэр, тэндхийн ажилчны хүсэлт, үйлдвэрийг эзний зөвшөөрснөөр саяхан улсын ба амьны хавсарсан үйлдвэр болж өөрчлөгдөв. Уг үйлдвэрлэл, үүний урьд голдуу гараар, хагас дутуу техник ашиглан ажиллаж байсныг одоо цахилгаан ашиглаж ажиллах болгож үйлдхүүний хэмжээг 8 дахин ихэсгэж, торгоны чанарыг 30хувь дээрдүүлэв. Зөвхөн сүүлийн 8, 9,10 дугаар сард тус үйлдвэр дээр хөдөлмөрийн бүтээмж энэ оны эхнийхтэй харьцуулахад 50 илүү хувиар өссөн байна. Чунцин хотод 8, 9 дүгээр сар бол аагим халууны үе юм. Их халуун өдөр тэнд 58 градус хүртэл дулаардаг юм. Урьдах жилүүдэд ийм үед үйлдвэрийн бүтээмж багасдаг байлаа. Гэтэл энэ жил үйлдвэрийн бүтээмж багассангүй. Харин улам бүр өсч өргөжсөөр байна. Үйлдвэр дэх уралдаанд нэгд, ажилчин бүхэн бүх үүрэгч ажлаа төлөвлөгөө ёсоор биелүүлэх ба давуулах: хоёрт, үйлдвэрийн машин техникийг аюул гэмтэлд хүргэхгүй хянамгай сайн ажиллах, гуравт, машин техникийн засвар дээр цагийг хэмнэж, машиныг чадвал зогсоохгүй засах, ядвал бага цагт засварыг хийж дуусгах үүрэг авч ажиллацгаав. Чунцин хотын 504 дүгээр цахилгаан заводын ажилчин Ян Жу-кун бүх Хятадын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцох төлөөлөгчөөр сонгогджээ. Түүнийг ардын төлөөлөгчдийн хуралд очихоос нь өрсөж заводын ажилчид өөрийн үйлдвэрийн машинууд дээр их засварыг 9 дүгээр сарын эхний арав хоногт багтааж дуусгав. Чунциний 101 дүгээр фабрикийн модны тасгийн ажилчин, шинийг санаачлагч Хуан Жун жаныг бүх хятадын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд очих төлөөлөгчөөр сонгов. Тус фабрикийн ажилчид фабрикийн бусад цехийг механикжуулах ажлыг зохионо гэж төлөөлөгчөөрөө дамжуулан их хуралд амлацгаав. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал, Б.Н.Х.А.Улс байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулж Чунцин хотын үйлдвэрүүд 8,9 дүгээр сарын ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлээд одоо түүхий эд
272 хэмнэх, засварыг чанартай хийх, гологдол гаргахыг зогсоох, үйлдвэрлэл дээр шинэ аргуудыг сүвэгчлэх ажлыг улам бүр өрнүүлж ажилласаар байна. Чунцин хотын болд цутгах мартен зууханд ажилладаг ажилчин Гэ Юа-чжин уралдаант 8,9 дүгээр сарын ажилд тэргүүлж улаан туг авав. Чунциний нэхмэлийн фабрикийн ажилчин Сүй Хэ-юон сар тутам арваад килограмм хөвөн хэмнэж байна. Ажилчид, ингэж хөдөлмөрийн амжилтыг өрнүүлэхдээ яаж ажиллавал нийт цех, тасаг, фабрик, заводынхаа ажлыг дээш татаж, улам сайжруулах вэ? Гэдгийг элдвээр сэдэвлэн боловсруулж, шинэ санаачлага өдий төдий гаргаж байна. Чунциний 501 дүгээр заводын зуух засах ажилчид сүүлийн хэд хоногт 55 шинэ санал гаргасны 36-ааг даруйхан ажил дээр хэрэглэх ёстой чухал санал байлаа. Яахаар ажилчид ийм их идэвхи зүтгэлтэй ажиллаж, нийгмийн үйлдвэрлэлийн төлөө санаа тавьж хосгүй чармайлт гаргаж байна. Үүний учрыг миний бодоход ажилчдын өөрсний нь намтар харуулах байх. Чунцин хотын машин үйлдэх заводын нэг цехийн туслах Чу Чжин-ман чөлөөлөгдөхийн өмнө үйлдвэрт 16 жил ажиллахдаа хөлдөө өмсөх шаахай авах мөнгө авч үзээгүй байна. Чу Чжин-ман маш ядуу, бараг нүцгэн явдаг байсан бөгөөд чөлөөлөгдхөөс хэдэн хоногийн өмнө эхдээ эм авч өх мөнгөгүй байсан учраас эхийгээ харсаар байгаад үхүүлжээ. Чунциний Тэн фу гэдэг уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Пу Фэй-юан, гэртээ эхнэртэйгээ гурвуулаа байдаг байлаа. Тэр гурав чөлөөлөгдхийн өмнө хоёрхон богино шуумагтай, өмднөөс өөр хувцасгүй байжээ. Чунциний 101 дүгээр цахилгаан фабрикт онц ажилчин Чэг Су-лан гэдэг хүн бий. Түүний охин Чу Шу 12 настайгаасаа эхлэн үйлдвэрт ажиллажээ. Чөлөөлөгдхийн өмнө эцэг эх охин гурвуулан мацан зүтгэн ажилласны сарых нь цалинг нийлүүлэхэд даавуу, шаахайн үнийг төлж дийлэхгүй байлаа. Бараг нүцгэн шахуу эдгээр хүмүүс ажлаа тармагц агуйнхаа буланд нуугдаж, гудамжинд гардаггүй байлаа. Одоо эднийхэн хүн бүхэн бичиг номтой, бугуйндаа цагтай, гэр оронтой, хувцас хунар, уд хогшилтой бас илүү гарсан мөнгөө улсын банкинд хадгалуулж чинэлэг сайхан аж төрж байна. Хувьсгал ялахын өмнө Хятадад эдгээр хүмүүс энэнийг олвол тэр нь дутаж, энгэрийг нөхвөл хормой нь онгойж, ямагт өлөн хоосон байсан тул ямар ном хэвлэл, зугаа цэнгэл, эрх чөлөөгөө ярих билээ. Тэр хагис харанхуй үед хөдөлмөрчин хүнд хоол ундгүй өлбөрч үхэх эрх, хувцас хунаргүй, орон байргүй, осгож үхэх эрх, феодал хөрөнгөтөнд мөлжигдөж шавхруу цөвдөс горьдох “эрх” хангалттай байлаа. Хятадад ардын хувьсгал ялж, ардын ардчилсан байгуулал тогтсон нь Хятадын хөдөлмөрчдийг ийм “эрхээс” чөлөөлж, жинхэнэ эрхийг олгов. Ардын төр, тэдэнд амьдрах хөгжихийн эрхийг өглөө. Ардын төр, тэдний өмсөх идэхийг өглөө. Ардын ардчилсан ёс дэглэм тогтсоны хүчээр эдгээр хүмүүс үхэл сөнөлийн хар аюулаас зол завшаантай ангижирч, хөгжил цэнгэлийн саруул замд бат итгэлтэй орлоо. Чухам ийм болохоор Хятадын ард түмэн, түүний манлай ажилчин анги, амьдрал тэмцлийн замыг зааж удирдан ач элбэрэл ихт агуу хүчирхэг коммунист намаа бахархан хүрээлж байна.
273 Тэд, арвай будаа шиг олон иргэддээ түгээмэл эрх олгож өгсөн төр засагтаа хайр бахархлаа илэрхийлж байна. Олон зуун жилийн унтсан нойрноос сэрж, эрх чөлөө, аз жаргалын жавхлант улаан тугаа өндөр мандуулсан өнөр их Хятадын ард түмний саруул ирээдүйн агуу хүчирхэг их Зөвлөлтийн туулж өнгөрсөн мөнхийн алдарт ялуусан замаар гэрэлтэн туяарч байна. Г.Дэлэг Шанхай хот. 1954 оны 9 дүгээр сар Үнэн сонин. 1954.10.15. Баасан. №245 (5842) 4-р нүүрт. Гурван улсын засгийн газрын хамтарсан мэдэгдлийг манай хөдөлмөрчид талархаж байна Хамтын ажиллагааны шинэ алхам Цзининаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавьж, шууд харилцаа байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Соцалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын хамтарсан албан мэдэгдлийг монголын ард түмэн бид чин сэтгэлийн баяртай хүлээн авч байна. Ах дүүгийн найрамдалт гурван улс хоорондоо төмөр замын шууд харилцаатай болох гэж байгаа явдал бол манай гурван улсын ард түмний найрамдал улам бэхжиж соёл, эдийн засгийн талаар нягт хамтран ажиллах боломжийг өх юм. Хятад-Монголын ард түмэн дээр үеэс эхлэн ах дүүгийн уламжлалт холбоотой байсан боловч монголын хар шар феодал, хятадын империалистууд харин манай хоёр улсын ард түмний эв найрамдлыг холдуулж хооронд нь дайсагнуулахыг эрмэлзэж байсан билээ. Миний бие урьд хятадад тэмээн хөсгөөр аян хийж явсан юм. Тэхэд аагим зуны халуунд ч тасхийм өвлийн хүйтэнд ч алс аяны замд элдэв бэрхшээл туулж, эрчүүд хүчээ барж, атан тэмээд улаа барж аль зовж явсныг тэр гэх вэ? Ингэж явахад, харь холоос явж харшиж зүдэрсэн байлгүй гээд халуун цай хоолоо өгч халамжилж байсан тариачин ард ч олон байлаа. Одоо тэр зовлон аль эрт өнгөрч Монгол, Хятад хоёр улс нь ардчилал, найрамдал, энх тайвны төлөө тууштай тэмцэгч өнөр сайхан гэр бүлүүд болов. Монгол-Зөвлөлт-Хятад Улсын ард түмний мөнхийн найрамдал, ах дүүгийн холбооны билэг тэмдэг болсон Цзининаас-Улаанбаатар хүртэл төмөр зам тавихаар гурван улсын засгийн газрын хамтарсан албан мэдэгдэлд монголын хөдөлмөрчид бид чин сэтгэлээсээ талархаж байна. Алтан-Очир (Улаанбаатар хотын 4 дүгээр хорооны 1 дүгээр хорины ард) Москва-Улаанбаатар-Бээжин
274 “Үнэн” сонины 242 дугаарт Цзининаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавьж, шууд харилцаа байгуулах тухай, Б.Н.М.А. Улс, Зөвлөлт Холбоот Улс, Б.Н.Х.А Улсын засгийн газрын хамтарсан албан мэдэгдэл нийтлэгдсэнийг үзээд би сэтгэл дүүрэн баярлалаа. Цзининаас Улаанбаатар хүртэл төмөр замыг тавьж, шууд харилцаа байгуулах ажлыг 1955 онд бүрэн дуусгахаар гурван улсын засгийн газар хэлэлцэн тохирсон нь манай ард түмэн ба түүний дотор ажилчин миний зориг хүчийг хөдөлмөр тэмцэлд улам эрчимжүүлж байна. Учир нь энэ төмөр зам тавьж байгаа явдал бол агуу их Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар Хятадын ба Монголын ард түмэн энх тайван байгуулалтын үйлсдээ шинэ шинэ амжилт гаргаж байгаагийн яруу сайхан баталгаа мөн. Энэ төмөр замыг тавьснаар манай хайрт эх орны нийслэл Улаанбаатар хот Москва ба Бээжин хоттой төмөр замын харилцаагаар шууд холбогдож, манай ард түмнүүдийн энх тайван үеийн эдийн засаг, соёлын харилцаа улам өргөжин, Монголын ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг цаашид өрнүүлэх үнэлж баршгүй ач хобгодолтой юм. Цзининаас Улаанбаатар хүртэл төмөр зам бол Зөвлөлтийн ард түмний зүйл бүрийн тусламжинд түшиглэн, социализын байгуулалтын замаар урагшлан яваа Европ, Азийн, ардын ардчилсан орнуудын эдийн засаг, соёлын хамтын ажилгааг улам өргөтгөн дэлхий дахины энх тайвны төлөө тэдний хамтын тэмцэлд багагүй хувь нэмэр болох юм. Ийм ч учраас шууд харилцаа байгуулж, төмөр зам тавих тухай гурван улсын засгийн газрын албан мэдээ нь манай ажилчин анги, манай залуу барилгачдыг социализмын үйл хэргийн төлөө улам зоригжуулж байна. Банзрагчийн Содномжамц (Барилгын ажилчин) Найрамдлын зам Улаанбаатар-Наушикийн төмөр зам тавьсан явдалд манай ард түмэн бид хязгааргүй их баярлаж билээ. Тэр дурсгалт өдрөөс хойш манай улсын эдийн засаг, соёлын хөгжил улам хурдан болсон нь хэн бүхний нүдний өмнө ил харагдах боллоо. Одоо манай төмөр замчид ялангуяа манай төмөр замын залуу мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж байгаа сурагч бид, Улаанбаатар-Цзининий төмөр замыг удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэгдэж байгааг сонсоод их баярлаж байна. Бид анхныхаа төмөр замыг тавихад мэргэжлийн хувьд огт хоосон байлаа. Гэтэл одоо анхны мэдэгдэхүүнтэй болоод практик ажиллагааны хувьд нилээд өссөн юм. Улаанбаатарын өргөн төмөр замын харъяа сургуулийн комбинатаас уурын тэрэгний жолооч, туслах, элчит тэрэгний жолооч, туслах, станцын дарга, кочегоруудыг бэлтгэж байна. Би энэ курсээ төгсөөд шинэ тавигдах төмөр замд ажиллахаар зориг бадрангуй сурч байна. Энэ зам бол найрамдалын зам, шинэ хөгжлийн зам мөн. Ц.Адилбиш. (Төмөр замын сургуулийн комбинатын сурагч) Энх тайвны төлөө Улаанбаатар-Цзининийн төмөр зам тавьж шууд харилцаа байгуулах тухай Б.Н.М.А.Улс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын
275 засгийн газрын хамтарсан албан мэдэгдлийг хүлээн авч ажилчин би хязгааргүй их баярлаж байна. Улаанбаатар-Цзининийн төмөр замыг 1955 онд дуусгаж ашиглалтад оруулах гэж байгаа явдал бол эдгээр гурван улсын ах дүүгийн найрамдлыг улам бататгаж тэдний эдийн засаг, соёлыг цаашид хөгжүүлэхэд шинэ сайхан алхам болно. Би 1952 онд анх төмөр замын газар орж дагалдан ажиллаад энэ засвар вагон шалгагчийн түр курс төгсч вагоны мастер хийж байна. Би өөрийн хариуцсан ажилд улам сайн мэрэгжиж, шинэ тавигдаж байгаа төмөр замын шугамд үр бүтээлтэй ажиллана гэж сэтгэл дүүрэн баяртай байна. Энх тайвны төлөө бидний жаргалант сайхан байдлыг ингэж зохион байгуулж байгаа засгийнхаа газарт хязгааргүй их талархаж, энэ ачий нь ажлын их амжилтаар хариулна. Түмэнжаргалын Цэрэнчимид. (Улаанбаатар мөмөр замын Вагоны мастер) Манай эх орон улам түргэн хөгжинө Цзининаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавьж, шууд харилцаа байгуулах тухай Б.Н.М.А.Улс, З.С.Б.Н.Х.Улс, Б.Н.Х.А.Улсын засгийн газруудын хамтран гаргасан мэдэгдлийг ажлчин бид халуун талархлаар угтаж байна. Монгол, Зөвлөлт, Хятад улсыг холбосон төмөр зам тавих явдал бол 3 улсын ард түмний найрамдал хамтын ажиллагааг улам бэхжүүлж байгаа хэрэг мөн. Ялангуяа Монгол-Хятад хоёр улсын хооронд агаарын ба авто тээврийн харилцаа өргөжиж байгаагаас гадна бас төмөр замын харилцаа байгуулж байгаа нь ард түмний байнга өсч байгаа соёл ахуйн хэрэгцээг улам хангаж өх үлэмж их ач холбогдолтойг би ойлгож байна. Ард түмний ашиг тусын төлөө чиглэгдсэн гурван улсын хамтарсан албан мэдэгдэлд ажилчин би чин сэтгэлээсээ талархаж байна. (Ажилчин эмэгтэй) Дуламжав. Үнэн сонин. 1954.10.21. Пүрэв. №250 (5847) 1-р нүүрт. Шинэ Хятадын Тариачныд Хятадын уудам сайхан нутагт тариалан маш их өрнөжээ. Улаанбаатараас Бээжин орох нисэх онгоц, монгол улсын дорнодын уудам цөл туулж Өвөр монголын нутагт ороход тариалангийн талыай эхлэнэ. Тариалангийн талбай Хятад нутгийн умарт, дундад, өмнөд, өрнөд аль ч хязгаарт газар сайгүй үргэлжлэнэ. Хятадын хөдөлмөрч олон зуун сая тариачин хэсэглэн зүсэж, дөрвөлжлөн зассан тариалангийн талбайд өглөөнөөс үдэш болтол зогсоо чөлөөгүй ажиллаж, тэр хэсэг газраа хичээнгүйлэн тордож байдаг. Би, хятадын Чунцин хотын ойр тойронд бүлэг тариачинтай уулзав. Тэдний дотор хөх хүрэм, хар өмд өмссөн өвгөжөөр тариачин, миний анхаарлыг татаж ярилцав. Өрөвгөр саарал сахалтай энэ тариачин хөлдөө сүрэл улавч уяжээ. Би уулзмагц тариачны нэр алдар, нас сүүдэр, түүний урьд одоогийн аж байдлын тухай лавлав.
276 Тариачин, өөрийнхөө нэрийг Шэ Мао-шин гэдэг, 57 настай, эндэхийн хөдөө аж ахуйн хошооны гишүүн гэлээ. Тэр хүн, урьд Чан Кай-ийн эзэрхэлийн үед, дээд уруул хүргэшгүй муу хоол идэж, дэргэдэх хүнд хэлэшгүй ядуу зүдүү байжээ. Шэ Мао-шин, анх гэрлээд газрын эзнээс хулсаар дөрвөлжилж зангилсан гэрийн яс мод хөлсөөр авч түүндээ орогнож суув. Хэрэв бороо хуртай, салхи шороотой бол гэрээс гарч бороо дусалж гоожихгүй “таатай байдаг” газрын эзний бие засах газар авгай хүүхэдтэйгээ толгой хоргодож байжээ. Гурван жилийн турш сүмийн хуврагуудад зарцлагдаж хулсан яс мод, бие засах газарт ээлжлэн орогнож байх засвар өвс, сүрлээр дөрвөлжилсөн яс модоо таглаж, өвсөн гэр босгоход газрын эзэн нь үзээд, ийм аятайхан гэрийг би чамд тийм хямд хөлслөхгүй, эсгүүл хөлүүнийг нэм, эсгүүл гэрээс гарч яв гэж хяхаж хавчаад урьдынхаас 5 дахин өндөр үнэ авч байж билээ. Сүмд зарцлагдаж явахдаа бяцхан газар зээлдэж тэндээс 7 дань (1 дань нь 60 кг.) тариа авч 5 данийг сүмд барьж байв. Ийм хэмжээний тариагаар амьдрахад хэрхэвч хүрэлцэхгүй болохоор лам нарын ус зөөж, айлын ногоо тарьж аль дайралдсан хар бор ажил хийж шар нар, бор хоногийг өнгөрөөж байлаа. Тэгж байтал нэг хүүхэдтэй болжээ. Тэр хүүхэд хүйтэн, нойтон чийг жавраас болж өвдөв. Эм авах мөнгөгүй учир, харсаар байгаад үхүүлэв. Дахиад бас нэг хүүхэдтэй болов. Айлын хүмүүс, түрүүчийнх шиг юм болно. Амьд мэнд дээр нь хүнд өг гэхлээр, хүнд худалдсан боловч, тэр нь айлд очиж хэд хоноод үхэв. Дахиад нэг хүүхэд гарав. Түүнийг 6 нас хүргэж амьдрахын эрхэнд айлын хог саг зөөлгөж ажил хийлгэв. Эхнэр нь өмсөх хувцасгүй тул, гэрээс гарахгүй байжээ. Шэ Мао-шин дөчин жил ажиллахдаа шинэ даалимбан өмд өмссөнгүй, гахайн мах идэж үзсэнгүй, шинэ жилийн баяр болоход хаалгаа түгжээд эрт гэгч унтдаг байв. Чөлөөлөгдсөний дараа газрын реформ болж, Шэ Мао-шинд улсаас 5 му (1 му 6,1 а) газар олгов. Бас газрын эзний сууж байсан чулуун байшинг тэднийд өгөв. Байшинд ширээ сандал, ор дэвсгэр, зуух яндан цөм бүрэн байв. Реформын дараа үр тариа суулгахад нь тусалж харилцан туслалцах бригадаас хүрэлцэхүйц үр тариа олгожээ. Шэ Мао-шинийн таваг шаавангаас өгсүүлээд гэр доторхи элдэв хэрэгсэл, дээл хувцас хамаг юм шинэчлэгдэж сайжрав. Ноднин жилийн баяраар Шэ Мао-шин хоёр гахай нядалж битүүлэв. Шэ, чөлөөлөгдсөний дараа харилцан туслалцах бригадад ажиллаж, орлого нь жилээс жилд нэмэгдэв, 1952 онд 5 дань цагаан будаа, 1953 онд 6 дань цагаан будаа авлаа. Уржнан 2100 жин (1 жин 0,6 кг.) цагаан будаа, 350 жин эрдэнэ шиш хурааж авав. Эхлээд харилцан туслалцах бригадын ач, сүүлд нь хөдөө аж ахуйн хоршооны ачаар тариа будааны нь ажил өрнөж, аж байдал нь элбэг дүүрэн болсоор байна. Шэ өвгөн ярихдаа: Миний эцэг эх намайг гар хоосон үлдээгээд талийж билээ. Коммунист нам, Мао дарга тэхэд эцэг эхээс минь, хаа зүйртэй тус хүргэв. Би намынхаа ачийг яаж хариулья гэж бодож явдаг. Над шиг нас дээр гарсан хүн төр улсдаа хүч зүтгэж юу базаав гэж. Өвгөн би, олны ёс, орчлонгийн зүйг дагаж алга болж одно биз, хүүхдүүд минь л ачит гэгээн төрдөө чармайж зүтгэ Үнэн хүчтэй, олон чадалтай, олныхоо төлөө үнэнч зүтгэл Энхрий хайрт улс гүрнийхээ ариун их ажил үйлст чадлын хирээр нэмэр оруул гэж улсад ажилладаг хоёр хүүдээ байн байн захидаг – гэв.
277 Шэ Мао-шинийн адил, ялгуусан хувьсгалын хүчээр чөлөөлөгдөж, ёстой сайхан амьдрал гэгчийг сая үзэж, өөрийнхөө коммунист намд хэмжээ хязгааргүй баяртай яваа тариачин, Хятад ард улсад хэдэн арьан сая байна. Хөдөө аж ахуй дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зохион байгуулалт хэрэгтэй. Өнөө цагт хоршоо бол өргөн олныг зорхион байгуулах хамгийн чухал арга мөн гэж хайрт Мао даргын сургасан үг, хамтралд хүрэх ганц зам бол хоршоо мөн гэж их Лениний сургасныг тэд ямагт санаж, харилцан туслалцах бригад болоод хоршоонд урамтайгаар элсэж, эв санаагаа нэгтгэн ажиллаж байна. Сычуан мужийн Чунцин хотын дэргэдэх районд 1952 онд ганц хоршоо байсан бол 1953 онд 7, 1954 онд 72 хоршоо бий болж хөгжив. Хоршоо ба түүний анхан шатны харилцан туслалцах бригадад тарианы ургац жил тутам 10-25% нэмэгдэж байна. Яагаад ингэж ургац нь дандаа нэмж байна вэ гэвэл нэгд, хоршоо нь хувийн аж ахуйн хоршоо, үлэмж том хүчирхэг аж ахуй мөн тул тариалангийн элдэв машин, тарианы үр, химийн бордоог арвинаар худалдан авах боломжтой байна. Дөрөвт, хөдөө аж ахуйн хоршооны гишүүд харилцан бие биесдээ тусалж, аж ахуйг шинэ аргаар явуулж, шинэ техник эзэмшиж ажилахдаа, хувийн бяцхан газар дээр хуучнаар ажиллаж байдаг амины аж ахуйгаас хавихгүй их урагштай байдаг юм. Орон нутгийн үй олон сая тариачин эдгээр онцлогийг ойлгож хоршоонд дуртай элсэж байна. Бэй Пэй районы Туан чжэ “Нөхөрлөл” гэдэг хоршоонд очив. Энэ хоршоо, 1953 оны 12 дугаар сард байгуулагджээ.эхлээд газрын реформын дараа 1951 онд 9 айл нэгдэж харилцан туслалцах бригад байгуулагдав. Жирийн саланги бутархай амины аж ахуйгаас харилцан туслалцах бригадын ажлын бүтээмж, их бүтээгдэхүүнээрээ давуутай нь дараа жилийн тариа хураалтаас тодорхой болов. Үүнийг зөвхөн цагаан будааны ургац дээр жишиж үзье. Ажиллагаа сайтай, энгийн тариачин өглөө, оройтойгүй зүтгэж му газраас 300 жин тариа авч байхад бригадынхан му газраас 350 жин цагаан будаа авав. Бригад дараагийн жил нь му газраас 498 жин, хоёр дахь жил нь 570 жин цагаан будаа авч ургацаар энгийн аж ахуйгаас зүйргүй илүүтэй байгаагаа харуулав. Ингэж харилцан туслалцах бригадын ажил үйлс бүтэлтэй сайн байгааг тэндхийн тариачид нүдээр үзэж, 1952 онд 14 өрх тариачин, 1953 онд 28 өрх тариачин харилцан туслалцах бригадад элсэв. Энэ жилийн тариа авсны дараа, бригад бас дахин өргөжиж 75 өрх айлыг элсүүлж хөдөө аж ахуйн хоршоо болж өсөв. Үүний зэрэгцээгээр тус хоршоо зохион байгуулалтын хувьд эрс сайжирч, хөдөлмөрийн гурван бригадтай, хөдөлмөрийн нилээд хэдэн бүлэгтэй болж, 321 му цагаан будааны талбайтай, 212 му элдэв төрлийн тарианы ургацын талбайтай болов. Туанчжэ гэдэг хоршоо өөртөө тариа услах цөөрөм байгуулж, загас үржүүлэх зорилтоор цөөрөмдөө хэдэн мянган загас байгуулав. Хоршоо нь нийт дундын хөрөнгө үнээ малтай, үр жимсийн олон төрлийн модтой юм. Одоо тус хоршоо му тутмаас авах ургацыг 14 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж, үлэмж хэмжээний бордоо цуглуулж байна. Хоршооны нийт гишүүд ажлын чөлөө цагаар нэг сарын дотор 220 мянган жин бордоо цуглуулах үүрэг авчээ.
278 Тус хоршоо өөртөө номын сан, уншлагын газартай, тэндээ сонин уншлага, улс төрийн яриа зэргийг тогтмол явуулж байна. 10 өнжөөд нэг амрахад тус хоршооны хөгшид настан нь хоршоо дэлгүүр өөд явж, залуучууд нь гар бөмбөг, баскетволь тоглож зугаацдаг юм. Хоршооны ажлын өдөр өглөө 6 цаг 30 минутаас эхэлж 11 цагт амрах ба орой 3 цаг 30 минутаас ажлаа дахин эхлэж 7 цаг 30 минутад амардаг байна. Туан чжэ гэдэг хоршооны дарга Чжан Ли-жун, түүний орлогч Шэ Ши-хуа-тай уулзаж, хоршоог зохион байгуулж ажиллуулахад ямар бэрхшээл тохиолдсон тухай ярилцав. Чжан Ли-жуний хэлсэн нь: Хоршоог байгуулж ажиллуулахад архайж дархайсан дайсан өмнөөс гараад ирэхгүй юм. Гэхдээ газар баялгаа хураагдаж, эрх ямбаа алдсан газрын эзэд, нударган баячууд харин, хөдөө аж ахуйн хоршоо нь хөдөө дэх нийгмийн аж ахуй, хүчин чадлыг зузаатгаж, тариачин олны аж байдлыг дээш татаж, тариачны эв нэгдэл, зохион байгуулалтыг улам бүр сайжруулж хуучны эзэрхэг дэглэм, эргэж тогтохын найдварыг алдагдуулж байгааг үзэж, уурсан хонзогнож, элдвийн бузар хэргийг үүсгэсээр байна гэж хэлэв. Урьд Сычуан мужийн тариачид, газрын эзний арвин их газарт тарианы үрийг суулгаж, тэр жилийн тарианы ургац сайн гарахыг тэнгэр бурханд даатгаж, жилдээ нэг удаа архи ууж, мах идэж эзнээс “хишиг хүртдэг” байжээ. Үүнийг ашиглаж урьд газрын эзэн байсан Мин Шан-чжэн гэдэг этгээд яаж зүй бус аашилсан тухай Чжан Ли-жун ярив. Тарианы газраас буцаж яваа зарим учир мэдэхгүй тариачдыг тахианы үр суулгаад ирэхэд нь Мин Шин-чжэн, би та нарт архи уулгаж, мах идүүлдэг байлаа, Одоо, засаг чинь та нарт юу өгч юугаар гийгүүлж байна? Гэж дайсагнан асуув. Учир мэдэхгүй зарим тариачид, нээрээ бидэнд чинь тариа тарьсны дараа архи уулгаж, мах идүүлдэг биү билүү? Хоршоо бидэнд яагаад архи уулгаж, мах идүүлэхгүй байна гэж шаардлага тавив. Хөдөө аж ахуйн хоршоонд ажиллаж байгаа коммунистууд, залуучуудын эвлэлийн гишүүд хоршооны удирдах нөхөд, энэ тухайн асуудлаар зарим хоцрогдсон тариачны гэрт ухуулга яриа хийв. Хуучны газрын эзэд, нударган баячууд эрх ямбаа алдсанд хорсон элдвийн муу сайн үг яриа тарааж байна. Тэдний үг ярианд орж болохгүй. Бид одоо үед хичнээн сайн ажиллавал төчнөөн их хэмнэлт гаргаж, хөрөнгө хураавал ойрын ирээдүйд төчнөөн баян, чинээлэг хамтрал байгуулж, төчнөөн элбэг баялаг амьдрах юм гэдгийг тайлбарлав. Хоршооны гишүүн Цай Тун-фугийн тарианы газар үржил муутай тул, хоршооноос түүнд 4 мянган дань бордуур өхөд, Цайн адил хоршооны гишүүн надад яагаад бордуур өгсөнгүй вэ? Гэж зарим тариачин байр тэмцсэн ажээ. Тэдгээр тариачинд бас учрыг сэнхрүүлэв. Тариачин Ян Чжухан, би бусдыг бодвол их газартай, одоодоо газар дээр ганцаар ажиллаж, их тариа ургавал хоршоонд элсэхгүй. Хэрэв бага тариа ургавал хоршоонд элсэнэ гэж байв. Гэтэл жилийн эцэс болоход Ян Чжу-ханы эзэмшиж байгаа газрын тал хувь хирийн газартай хоршооны гишүүн, Ян Чжу-хантай адил хэмжээний тариа авав. Тариачин Ян Чжу-хан үхэн зүтгэн ажиллаж, мугаас 900 жин эрдэнэ шиш авахад хоршооныхан ердийн
279 байдал, амралт чөлөөтэй ажиллаад мугаас 1200 жин эрдэнэ шиш авав. Үүнийг тариачин Ян Чжу-ханд хэлж, хоршоонд газар ихтэй, хүн бүл мөхөс айл байдаг. Хүн бүл олон, газар багатай айл байдаг. Амины аж ахуйд ганц бүл айл бол ийм байдалд хэцүүддэг юм. Харилцан туслалцах бригад, хөдөө аж ахуйн хоршоонд элссэн айл ийм байдалд ажирдаггүй юм гэдгийг тодорхой ярьж ойлгуулав. Тариачин Ли Су-чин 7 фэн (1 фэн 61 м2) газартай байв. Тэр тариачин хөдөө аж ахуйн хоршоонд орох санал гаргаад 5 фэн газраа хоршооны өмчинд нийлүүлж, ямар боловч түр байзная гэж өөртөө 2 фэн газар авч үлдэв. Тэгтэл хоршоонд өгсөн 5 фэн газраасаа Ли Сучин урьд 7 фэн газартай байхдаа авч чадаагүй их ургац авлаа. Тэгээд Ли Су-чин хөдөө аж ахуйн хоршоог дагавал хэзээдээ мухардахгүй юм байна гэж ойлгоод үлдсэн 2 фэн газраа хоршооны өмчинд нийлүүлэв. Өнгөрөгч 8 дугаар сард Туан чжэ гэдэг хөдөө аж ахуйн хоршоо өргөжиж байв. Урьд байсан 28 гишүүн дээр 30 гаруй айл өрх хоршоонд элсэж орох санал гаргав. Тэгтэл хоршооны зарим хуучин гишүүд, үржил шим муутай, уул хяр газартай, орлого багатай айл өрхийг хоршоонд авахаа больё, харин тал, голын хөвөө зэрэгүржил бүхий газартай, цагаан будаа тарьдаг орлого ихтэй өрхийг хоршоонд элсүүлье гэж санал гаргав. Хоршоон дахь коммунист ухуулагчид, 28 хүн хамтран ажиллаж цагаан будаа арвин их тарьж, амттаныг идэж, өнгөтийг өмсөж бусад үй олон хүн, уул хяраар нутаглаж гурвалжин будаа, ургуулж, бүдүүн гурил идэж байвал манай нутагт ямар социализм байх билээ? Бид бүгдээрээ ирээдүйн сайхан социалист нийгэм байгуулахын төлөө халуун амь бүлээн цусаа хайрлахгүй тэмцсэн биш бил үү гэдгийг сэнхрүүлсэнд хоцорсон зарим тариачид сая учрыг ухаж, хоршоонд элсэхээр ирсэн бүх тариачдыг баян хоосон, ялгалгүй элсүүлж авав. Бүхэл хэдэн сарын турш нийтээр чармайж ажилласны дүнд намрын тариа хураалт болов. Зарим тариачин бүгдээр нийлж төлөвлөгөө гаргаж, бүгдээр хамт эртлэн босож, идэвхлэн ажиллах нь хоршооны гишүүдийн үүрэг юм. Харин тариа ургацаа хувиарлах үед анхлан цагаан будааны талбайтай байсан нь цагаан будааны ургацаас, гурвалжин будааны талбайтай байсан нь хоршооны гурвалжин будааны ургацаас авбал зохино гэж ярив. Бас л учрыг тайлбарлах хэрэгтэй болов. Ажиллах хийхдээ ялгалгүй хамтарч зүтгэсэн мөртлөө, авах өгөх дээр ингэж алаглаж яаж болдог юм бэ? Тэгвэл ямар хоршоо болох вэ? Ёстой л нөгөө хоолоо хийхдээ хоёулаа болоосой, ходоодоо идэхдээ ганцаараа болоосой гэдэг болж байгаа юм биш үү? Гэв. Үнэн мөнөөр яривал, хоршоо байгуулж ажиллуулахад иимэрхүү учир дутагдалтай ойлгох явдал, эрт урьдынхаа харанхуй хоцрогдмол байдлаас мултарч амжаагүй зарим тариачин дээр байснаар барахгүй, орон нутагт ажиллаж байгаа залуу коммунист бидэнд ч зарим асуудал дээр шууд тулгуурлаж чадахгүй явдал гарсаар байлаа. Жишээлж ярихад хоршоо байгуулсны дараа хөдөлмөрийн хөлс хувиарлах хэрэгтэй болов. Эхлээд бид өглөө л ажилд гараад орой л эргэж ирсэн бол ажлын нэг бүтэн өдөр гэж бодоод цалин олгодог байв. Гэтэл ингэж хувиарлахад хоршооны нийт орлого нэмэгдэхээс нимгэрэх нь их болов. Гэтэл энэ байдлыг Хятадын Коммунист Намын Төв Хороо тэр дор нь залруулж бидэнд зүүн хойт Хятадын хөдөө аж ахуйн хоршоо, хамтралын туршлагаар ажлын
280 өдрийн норм тогтоох хэрэгтэйг зааж өгсөн билээ гэж Туан чжэ гэдэг хоршооны орлогч дарга нөхөр Шэ Ши-хуа ярив. Одоо энд хоршооны гишүүд нэг бүрд тусгай ажил хариуцуулж, тэр ажлыг гүйцэлдүүлсэн цаг хэмжээ, ажлын чанар энэ бүгдийг давхар шалгаж дүгнэн хөдөлмөрийн өдрийн хөлс олгож байна. Өнөө тэр хоршоо анхлан байгуулагдсанаа шал ондоо болж өргөжин хөгжив. Тэр хоршооноос улсдаа оруулж байсан уржнан жилийн орлогыг 100% гэж бодвол ноднин 130% энэ жил 160% болж өсчээ. Одоо тус хоршооны гишүүд, хөдөлмөрийг хамтын хүчээр хийх нь хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж, тариа их ургуулах, хүмүүсийн амьдралын хэмжээг дээшлүүлэх чухал арга хэмжээ мөн гэдгийг бүрэн ойлгож байна. Хятадын алдарт коммунист нам, харилцан туслалцах бригад байгуулж, хамтран хүчээ нэгтгэж ажиллах нь хөдөлмөрчин олны ажлын хүчийг өдий төдий арвижуулан нэмэгдүүлнэ гэж мэргэнээр угтаж заасныг хоршооны гишүүнд элссэн үй олон тариачин амьдрал дээр улам бүр ойлгож мэдсээр байна. Нэгэн үзүүрт санаа, зохион байгуулалттай ажиллагаа, учраа мэдсэн сахилга бат, хамтын хүчин чармайлт нь урьд хожид үзэгдээгүй их үйлдвэрлэлийн бүтээмж олдгийг хоршоонд нэгдсэн Хятадын тариачдын амьдрал тэмцэл харуулж байна. Ийм учраас Хятадын тариачид, өөрийн ирээдүйн жаргалант чинээлэг сайхан ажил байдлыг зөвхөн харилцан туслалцах бригад, хоршооны замаар олж болно гэдгийг хатуу ойлгож байна. Шинэ Хятадын олон сая тариачин эрх чөлөөт зол жаргалт амьдарлыг нэгэнт байлдан олжээ. Тэд ач ивээлт энхрий хайрт коммунист нам, ардын засгийнхаа газрыг нягтаар тойрон хүрээлж, энх хөгжилт ирээдүйг ямар ч тэмцэл бэрхшээлийн дундуур цуцалтгүй байгуулах зориг сэтгэл нь эрс хатуу байна. Ажилч хичээнгүй Хятадын үй олон тариачид эрэлхэг баатарлаг тэмцлийн үр дүнд Хятад орныг хамгийн тэргүүний элбэг баян хөдөө аж ахуйтай орны нэг болох нь лавтай юм. Г. Дэлэг. Чунцин хот. Үнэн сонин. 1954.10.21. Пүрэв. №250 (5847) 3-р нүүрт. МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ТӨВ ХОРООНД Хайрт нөхөд өө! Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан нөхөр ёсны баяр хүргэсэн явдалд чин сэтгэлийн баяр талархлыг илэрхийлье. Хятад, Монгол хоёр улсын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал мандтугай. Хятадын Коммунист Намын Төв Хороо Үнэн сонин. 1954.10.23. Бямба. №252 (5849) 1-р нүүрт.
281 Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуу танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд би Б.Н.Х.А.Улсын өмнөөс Монголын ард түмэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчид ба танд чин сэтгэлийн баяр талархал хүргэж байна. Манай хоёр улсын ард түмний хоорондын ах дүүгийн эвдэршгүй найрамдал, манай хоёр ард түмний зол жаргалын төлөө Азийн болоод дэлхий дахины энх тайвны төлөө цаашид улам бэхжин хөгжихийг би үнэн зүрхнээс ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Мао Цзэ-дун Үнэн сонин. 1954.10.23. Бямба. №252 (5849) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд нөхөр Ю.Цэдэнбал танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан танаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн ба Засгийн Газрын өмнөөс баяр хүргэсэн явдалд чин сэтгэлийн баяр талархал хүргэж байна. Хятад-Монгол хоёр улсын ард түмний хоорондын ах дүүгийн найрамдал цаашид улам хөгжихийг ерөөе. Бүгд Найрамдах Хятад ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬЛАЙ 1954 оны 10 дугаар сарын 16. БЭЭЖИН Үнэн сонин. 1954.10.23. Бямба. №252 (5849) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Б.Жаргалсайханд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан танаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн ба Засгийн Газрын өмнөөс баяр хүргэсэн явдалд чин сэтгэлийн баяр талархал илэрхийлье. Бүгд Найрамдах Хятад ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ 1954 оны 10 дугаар сарын 16. БЭЭЖИН Үнэн сонин. 1954.10.23. Бямба. №252 (5849) 1-р нүүрт. МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ХОРОО. ДАМДИНСҮРЭНД
282 Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан танаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн ба Засгийн Газрын өмнөөс баяр хүргэсэн явдалд чин сэтгэлийн баяр талархал илэрхийлье. Монгол, Хятадын соёлын нягт холбоог улам бэхжүүлсний үр дүнд манай ард түмнүүдийн найрамдал ба социалист реалист утга зохиолын бүтээлийн хөгжилд шинэ амжилт олно гэж найдаж байна. МАО ДУНЬ. Үнэн сонин. 1954.10.23. Бямба. №252 (5879) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА НӨХӨР Ж.САМБУУ, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НӨХӨР Ю.ЦЭДЭНБАЛ, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД НӨХӨР Б.ЖАРГАЛСАЙХАН НАРТ Б.Н.М.А.Улсын 30 жилийн ойг тохиолдуулан, Хятадын ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын өмнөөс Монголын бүх ард түмэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар болоод та нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын ард түмэн одоогоос 30 жилийн өмнө Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагын дор баатарлаг тэмцэл хийж, феодализмын харгис ноёрхлыг бүрэн унагаж, ардын ардчилсан улс байгуулжээ. Монголын ард түмэн, өөрсдийн цуцалтгүй чармайлт, Зөвлөлт Холбоот улсын чин сэтгэлийн тусламжийн ачаар хоцрогдсон гуйланчин байдлаас үүр ангижирч, эдийн засгийн цэцэглэгт, соёлын хөгжилтийн гэрэлт замд оржээ. Монголын ард түмний энэ бүх гялалзсан амжилтад Хятадын ард түмэн маш их баярлаж байна. Социализм байгуулах үйл хэрэг болоод дэлхий дахины энх тайвныг хамгаалах тэмцэлд улам их амжилт олохыг Монголын ард түмэнд ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга МАО ЦЗЭ-ДУН Б.Н.Х.А.Улсын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга ЛЮ ШАО-ЦЗИ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Үнэн сонин. 1954.11.27. Бямба. №282 (5849) 1-р нүүрт. Ерөнхий сайд Ю.Цэдэнбал дайллага хийв Энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 30 жилийн ойг тохиолдуулж дайллага хийв.
283 Дайллага дээр М.А.Х. Намын XII их хурлын ажилд оролцсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын нөхөр П.Т.Комаров даргатай төлөөлөгчид Хятадын коммунист намын нөхөр Улаанхүү даргатай төлөөлөгчид, Болгарын Коммунист Намын нөхөр Б.Тасков, Чехословакийн Коммунист намын нөхөр П.Давид даргатай төлөөлөгчид, Солонгосын Хөдөлмөрийн Намын нөхөр Ли Че Сун даргатай төлөөлөгчид, Германы Социалист Нэгдсэн Намын нөхөр О.Леманн даргатай төлөөлөгчид, Унгарын Хөдөлмөрчдийн Намын нөхөр С.Иштван даргатай төлөөлөгчид, Румыны Ажилчны Намын нөхөр Г.Флореску даргатай төлөөлөгчид, Албанийн Хөдөлмөрийн Намын төлөөлөгч нөхөр Хоанг Ван Хоал нарын зэрэг ах дүү коммунист ба ажилчны намын төлөөлөгчдийн гишүүд байлцав. Дайллага дээр зочдын дотор СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.И.Писарев, Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин, Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, дээр дурдсан элчин сайдын яамдын гишүүд байлаа. Дайллага дээр манай талааса М.А.Х.Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүд, оролцогчид Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Б.Ширэндэв, Д.Балжинням, Д.Жамбалдорж, М.А.Х.Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Д.Самдан, Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын орлогч Д.Майдар, Л.Цэнд, Б.Н.М.А.Улсын их хурлын тэргүүлэгчдийн даргын орлогч Д.Цэдэв, Б.Н.М.А.Улсын сайд С.Батаа, П.Баатар, Л.Дамжинжав, М.Жамсран, Ц.Жанчив, Б.Жаргалсайхан, С.Ядамсүрэн, М.Лувсанчоймбол, Д.Моломжамц, С.Пэлжээ, Г.Туваан, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга Г.Батаа, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, аймгийн хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, аймгийн намын хороодын нарийн бичгийн дарга нар, олон нийтийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтэн, хэвлэлийн төлөөлөгчид байлцав. Дайллага найрсаг дотно байдалтай болов. Үнэн сонин. 1954.11.27. Бямба. №282 (5849) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Мао Цзэ-дун Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга нөхөр Лю Шао-ци Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чжоу Энь-лай нарт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 30 жилийн ойг тохиолдуулан та бүхнээс ах дүүгийн халуун баяр хүргэсэн явдалд Б.Н.М.А.Улсын Их Хурлын тэргүүлэгчид болоод Б.Н.М.А.Улсын Сайд нарын зөвлөлөөс Монголын ард түмэн ба Б.Н.М.А.Улсын Засгийн газрыг төлөөлж манай аугаа их хөрш манай найрамдалт аугаа их Хятад ын ард түмэнд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар болоод эрхэм нөхөд Та бүхэнд ах дүүгийн ёсны чин сэтгэлийн халуун баяр талархал, зузаан найрамдлыг илэрхийлье.
284 Хятад оронд ардын хувьсгал ялж, аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулснаас хойш Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гадаад байдал туйлын их бэхжсэн бөгөөд үүний ачаар Монголын ард түмэн бүтээн байгуулах, энх хөдөлмөр хийж, социализмын үндсийг байгуулах талаар шинэ амжилт гаргахад гол анхаароаа зориулж байгааг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар туйлын хангалттайгаар талархан тэмдэглэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёрын найрамдал, эдийн засаг, соёлын хамтын нягт ажиллагаа улам бэхжиж, манай орныг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх явдалд сайхан нөлөө үзүүлэн, тус хоёр улсын ард түмний үндсэн эрх ашигт тус болж байгааг монголын ард түмэн маш баяртай тэмдэглэж байна. Б.Н.М.А.Улсын Засгийн газраас Монгол Хятадын ард түмний ах дүүгийн бат найрамдлыг улам бэхжүүлэх талаар Монголын ард түмний чин эрмэлзлийг илэрхийлэн, Хятад оронд социалист нийгэмлэг байгуулах, Дорно дахинаа ба даян дэлхийд энх тайвныг хамгаалан бэхжүүлэх үйлсэд нь чин сэтгэлийнхээ ерөөлийг ах дүүгийн найрамдалт аугаа их Хятадын ард түмэн болоод түүний засгийн газарт дэвшүүлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд Б.Жаргалсайхан Улаанбаатар хот 1954 оны 11 дүгээр сарын 29. Үнэн сонин. 1954.12.01. Лхагва. №285 (5882) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа элчин сайдын Яаманд дайллага болов Б.Н.М.А.Улсаас Б.Н.Х.А.Улсаас суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Б.Очирбат, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 30 жилийн ойг тохиолдуулан энэ оны 11 дүгээр сарын 26-нд дайллага хийв. Дайллага дээр ирсэн зочдын дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргын орлогч Чжу Дэ, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны даргын орлогч Ли Цзи-шень, Пын Чжень, Б.Н.Х.А.Улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Чень Юнь, Чень И.Хэ Лун, Дэн Цзы-хуэй, Б.Н.Х.А.Улсын ардын дээд шүүхийн дарга Дун Би-у, Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Чжан Дин-чэн, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо, улсыг батлан хамгаалах хорооны гишүүд, Б.Н.Х.А.Улсын яамдын сайд, орлогчид, улс олон нийтийн байгууллагын хариуцлагатай ажилтан, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтэн, аж үйлдвэрийн тэргүүний ажилчид байв. Энэ дайллага дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргын орлогч Чжу Дэ, Б.Н.М.А.Улсаас Б.Н.Х.А.Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Очирбат нар харилцан баяр хүргэж үг хэллээ. Дайллага дотно нөхөрсөг байдалтай боллоо. Үнэн сонин. 1954.12.02. Пүрэв. №286 (5883) 1-р нүүрт.
285 Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдын яаманд дайллага болов Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин. Монгол ардын хувьсгалт Намын XII их хурлын ажилд оролцсон Хятадын Коммунист Намын төлөөлөгчдөд зориулж өчигдөр дайллага хийв. Энэ дайллага дээр Хятадын талаас Хятадын Коммунист Намын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Б.Н.Х.А.Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч нөхөр Улаанхүү, тус төлөөлөгчдийн гишүүн, Б.Н.Х.А.Улсын хөдөө аэ ахуйн яамны сайд нөхөр Ляо Лу-янь болоод Б.Н.Х.А.Улсын Элчин сайдын Яамны дипломат ажилтнууд байв. Монголын талаас М.А.Х.Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Улс төрийн товчооны орлогч гишүүн Д.Балжинням, Б.Жамбалдорж, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Д.Майдар, Б.Н.М.А.Улсын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын орлогч Д.Цэдэв, Б.Н.М.А.Улсын яамдын сайд С.Батаа, П.Баатар, Л.Дамдинжав, М.Жамсран, Ц.Жанчив, М.Лувсанчоймбол, Д.Моломжамц, С.Пэлжээ, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа, олон нийтийн төлөөлөгчид, Б.Н.М.А.Улсын шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд байв. Мөн дайллага дээр ирсэн зочдын СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер, тэдгээр элчин сайдын яамны дипломат ажилтнууд байлаа. Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Хэ Ин үг хэлсний дараа нөхөр Улаанхүү, Ю.Цэдэнбал нар харилцан баярын үг хэлэв. Дайллага дотно нөхөрсөг байдалтай болж өнгөрөв. Үнэн сонин. 1954.12.02. Пүрэв. №286 (5883) 1-р нүүрт. ХЯТАДЫН АРД ТҮМЭН ТАЙВАНИЙГ ЗААВАЛ ЧӨЛӨӨЛНӨ Одоо үес Солонгос, Энэтхэг, Хятадад дайны гал унтарснаас хойш Америкийн Нэгдсэн Улсын түрэмгийлэгчид, Хятадын нутаг Тайваньд бүгж байгаа Чан Кай-шийн урвагч бүлгийг хүчтэй ашиглан, Хятадын ард түмний амгалан тайван амьдралыг хорлон бусниулан, Хятадын дотоод хэрэгт оролцохыг эрмэлзэн улмаар Азийн энх тайван байдалд аюул занал учруулж байна. Америкийн түрэмгийлэгчид, Чан Кай-шийн урвагч бүлэгтэй “Харилцан бие биеийг аюулгүй байлгах тухай” гэрээ гэгчийг байгуулж, Японы харгис хүч Өмнөд Солонгос дахь Ли Сын Маны бүлэг, Чан Кай-шийн урвагч бүлгээр бүрдсэн “Зүүн өмнөд Ази дахь батлан хамгаалах холбоо” гэдэг цэргийн харгис бүлэглэлийг Азид бий болгож байна. Энэ оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чан Кай-шийн бүлэг, Америкийн нэгдсэн Улс хоёр “харилцан бие биеийг аюулгүй байлгах тухай” гэрээнд үсэг зуржээ. Үүндээ дайн өдөөгчдөөс Азид байгуулж байгаа цэргийн эвсэл холбоо, шинэ дайны базаа Тайвань ардаар хийж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад халдан довтлох зорилго тавьжээ.
286 Хятадын ард түмний Тайванийг чөлөөлөх ариун хэрэгт саад хийж, Азид шинэ дайн дэгдээх түшиц газар болгохын тулд Америкийн түрэмгийлэгчид, Япон, Филиппинд байсан нисэх онгоцны нэгтгэл ангиуд, Америкийн 7 дугаар флотоо Тайвань арал дээр татаж байна. Тайвань арал дээр Чан Кай-шийнхны бүлэг этгээд байж дайн өдөөгчдийн уяаны нохойн үүрэг гүйцэтгэж байгаа цагт Азийн энх тайван байдал хангагдахгүй нь илэрхий билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай хэлэхдээ, Хятадын ард түмэн, Тайванийг шууд чөлөөлөх ёстой. Бид, Тайванийг чөлөөлөхгүй байсан цагт манай дэвсгэр нутаг бүрэн бүтэн болж, манай оронд энх тайван бүтээн байгуулалтын амгалан тайван байдал зохиож, Алс Дорно Дахин болон дэлхий дахинд энх тайван байдал хангаж чадахгүй гэсэн билээ. Тайвань бол Хятадын халдашгүй дархан нутаг мөн учраас түүнийг америкийнхан эзэмшиж байх явдлыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ их Хятадын ард түмэн, түүний засгийн газар олон удаа мэдэгдсэн юм. Хятадын Ардын Төв Засгийн Газраас 1954 оны 8 дугаар сарын 11-нд гаргасан шийдвэртээ Тайванийг чөлөөлж, Чан Кай-шийн бүлгийг устгахын төлөө тэмцэхийг Хятадын ардын чөлөөлөх армид уриалсан бөгөөд 8 дугаар сарын 22-нд Хятадын бүх ардчилсан нам, ардын байгууллага, Тайванийг чөлөөлөх тухай хамтарсан тунхаг нийтэлсэн билээ. Энэ бүгд бол Хятадын 600 сая ард түмний хэлбэршгүй нэгдэл, хүсэл зоригийн яруу тодрол юм. Хятадын ард түмний энэ их зорилт бол дайны аюулыг арилгаж Ази ба дэлхий дахинд энх тайвныг ханган олон улсын хүнд байдлыг цаашид сулруулах гэсэн улс түмний зорилгод яг цав нийлж байгаа учраас энх тайвныг эрхэмлэгч бүх ард түмэн Тайванийг чөлөөлөх нь Хятадын ард түмний ариун үүрэг гэж үзэж байна. Нөхөр Чжоу Энь-лай, 12 дугаар сарын 8- ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Тайвань бол Хятадын газар нутаг мөн учраас, Хятадын ард түмэн түүнийг заавал чөлөөлнө гэдгээ Хятадын ард түмэн дэлхий дахинд хүчирхгээр мэдэгдэж байна гэжээ. Энх тайвныг эрхэмлэгч Монголын хөдөлмөрчид ах дүү Хятадын ард түмний чин хүслийг халуунаар дэмжихийн хамт Тайванийг чөлөөлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн бүрэн эрх, дэвсгэр нутгийн бүрэн бүтэн байдал болоод Алс Дорно дахин ба дэлхий дахинд энх тайвныг хамгаалах гэсэн Хятадын ард түмний хэрэг бол хамгийн ариун шудрага хэрэг гэж үзэж байна. Америкийн Нэгдсэн Улсийн төлөөлөгчийн үсгээ зурсан Канрын ба Потсдамын тунхагт Тайвань бол Хятадын дэвсгэр нутаг гэж бичсэн бөгөөд тэрхүү олон улсын чухал хэлэлцээрийг Америкийн Нэгдсэн Улсаас балмадаар зөрчиж байгаа явдлыг манай найрамдалт хөршийн эсрэг хийж байгаа шууд түрэмгийлэл гэж Монголын ард түмэн үзэж байна. Тайванийг чөлөөлөх явдал бол энх тайвныг сахин хамгаалах шудрага хүн төрөлхтөний үйлсэд чухал алхам болох бөгөөд Хятадын ард түмний бүрэн эрхт дотоод хэрэг мөн тул тэр хэрэгт гаднаас хэн ч оролцох эрхгүй. Тайванийг чөлөөлөх гэсэн Хятадын ард түмний зориг шийдвэр нь сайн санаат хүн бүхнийг энх тайвны их үйлсэд зоригжуулан, империалист дайн өдөөгчдийн элдэв бузар оролдлогод хатуу цохилт болно.
287 Үнэн сонин. 1954.12.12. Ням. №295 (5892) 1-р нүүрт. Тайванийг чөлөөлөхийг Монголын ард түмэн шаардаж байна АУГАА ИХ ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ШУДАРГА ХЭРГИЙГ ХЭН Ч НЯЦААХ ЭРХГҮЙ! Америкийн түрэмгийлэгчид алт мөнгөний төлөө утсан чинээ амиа өгөхөөс буцдаггүй Чан Кай-ши, Ли Сын ман мэтийн улс төрийн урвагчдыг гагцхүү “хүний гараар могой бариулах” ажилдаа ашигладаг байна. Америкийн тэр “арга” Ази тивийн дорнотын арал хойгуудаар дэлгэрч Чан Кай-шийн цэргийг зэвсэглэж, мөнгө хөрөнгөө цутгахын хамт, өөрийн цэрэг зэвсгийг Тайвань арал дээр сүрхий ихээр бөөгнөрүүлэн Хятад ба Азийн бусад оронд довтлох бэлтгэл хийж байгаа юм байна. Тэгээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тэнгисийн эргийн ард түмнийг амар суулгахгүй бөмбөгдөж, буудаж, тонож дээрэмдээд үргэлж хатгаж өдөөдөг болжээ. Дайсан ингэж газар нутгий нь эзэлчээ, бас амар суулгахгүй дайсагнаад байхад энх тайвныг эргхэмлэдэг Хятадын ард түмэн цусанд шунагч зандалчдын тэр бузар хатгалгыг няцааж өөрийн салшгүй дархан нутаг Тайванийг чөлөөлөхөөр шиидвэрлэсэн явдал бол түмэнтээ зүйтэй хэрэг мөн. Тайванийг чөлөөлөх гэсэн Хятадын ард түмний зориг шийдвэр бол хэн ч няцаах эрхгүй, Хятадын ард түмний хамгийн шударга хэрэг гэж Монголын ажилчин анги, өөрийн ард түмний хамт зориг бадрангуй дэмжиж байна. Хятадын ард түмний эх нутгаа чөлөөлөх шудрага хэрэг сааргүй бүтнэ гэдэгт сайн санаат хүн бүхэн итгэж байна. Чойбалсангийн нэрэмжит аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикийн ажилчин,Чойбалсангийн шагналт Ц.Цэмбэл. Үнэн сонин. 1954.12.17. Ням. №295 (5892) 1-р нүүрт. Тайванийг чөлөөлснөөр дэлхий дахины энх тайвныг хамгаална Арваад жилийн өмнө манай Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тусгаар улс биш гэж Чан Кай-ши, “Би бүх Хятадын эзэн байх ёстой” гэж солиордог гэнэ. Тэр дээрэмчин бол Хятад-Монголын ард түмний заналт дайсан гэдгийг бид сайн мэддэг. Хэзээ хэзээнээс дайн самуун хүсдэг Америк улёын эзэд, тэр хэнээт Чан Кай-шийтэй холбоо түнш байгуулан, түүнийг цэрэг зэвсэгээр хангаж байна.Тэр цэрэг зэвсэг бол Тайвань арлын ан гөрөөс агнахаар арав гаруй мянган километрийн цаанаас ирсэн хэрэг лав биш нь мэдээжийн юм. Америкийн зэвсэгт хүч Тайванийг эзлээд цаашаа бас Хятадын хил хязгаараар уулгалан, Азийн ард түмний энх түвшин байдлыг алдуулж байна.Нэг үхрийн эвэр цохиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр Азийн энх тайван байдал алдагдвал, даян дэлхийн энх тайван түвшингүй болох юм. Иймд Тайвань арлыг чөлөөлөх гэсэн Хятадын ард түмний шийдвэр зориг бол дэлхий дахины энх тайвныг хамгаалах гэсэн хэрэг гэж энх амгалан амьдралын төлөө тэмцдэг Монголын ард түмэн үзэж байна. Өвөрхангай аймгийн Өндөр-Өнц сумын
288 9 дүгээр багийн ард Б.Дорж Үнэн сонин. 1954.12.17. Ням. №295 (5892) 1-р нүүрт. Тайваныг чөлөөлөхийг Монголын ард түмэн шаардаж байна АМЕРИКИЙН ИМПЕРИАЛИСТУУД ТАЙВАНИЙГ ЭЗЭМШИХ ЭРХГҮЙ! Америкийн империалистууд, Чан Кай-шийн урвагч бүлэгтэй хуйвалдан, Хятадын нутгийн салшгүй хэсэг Тайванийг эзлэж байгаа нь Хятадын арт түмний ба дэлхий дахины аюулгүй байдалд харшилж байна. Тайваний тухай эртний Хятадын бичиг баримтад дурдсан нь манай он тооллын өмнөх 2 дугаар зууны үед байсан Хан улсын үед билээ. Колумба, Америк тивийг нээхээс бүр өмнө 14 дүгээр зууны үед Тайвань арал, Хятад улсын нутагт албан ёсоор багтсан байлаа гэжээ. Тайвань арлын хүмүүс, олон зуун жилийн турш Хятадын ард түмний хамт, гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байв.Гэтэл 1949 онд Чан Кайшийн бүлэг дээрэмчид, Хятадын нутгаас бут цохигдон хөөгдөхдөө Америкийн шууд дэмжлэгээр Тайванд очиж бүгжээ. 1950 онд америкийн далайн цэргийн 7 дугаар флот, Тайвань арлыг шууд эзлэн авсан байна. Ийнхүү америкийн империалистууд, Тайвань арлыг Хятад улсын эсрэг цэргийн баз болгон ашиглаж байгааг Хятадын ард түмэн тэсвэрлэн өнгөрүүлж чадахгүй юм. Ийм ч учраас Хятадын ард түмний ариун шударга үүргээ гэж үзэж байгаагаа дэлхий дахинд зориг бадрангуй мэдэгдэж байна. Тайванийг чөлөөлөх гэсэн Хятадын ард түмний ариун шударга үйлсийг Монголын хөдөлмөрчид, түүний хамт хөдөлмөрийн сэхээтэн бид халуунаар дэмжиж байна. Улсын Их сургуулын оюутан Санжаасүрэн. Үнэн сонин. 1954.12.22. Лхагва. №303 (5900) 1-р нүүрт. Тайванийг түрэмгийлэн эзэлснийхээ хариуцлагыг америкийн түрэмгийлэгчид хүлээх ёстой Америкийн түрэмгийлэгчид Чан Кай-шийн урвагч бүлэгтэй хуйвалдан эсвэл байгуулж, Тайванийг түрэмгийллийнхээ түшиц газар болгохыг оролдож байна. Хэрэв Америкийн империалистууд, цэргийн хүчээр Тайваныг түрэмгийлэн эзлээгүйсэн бол Тайвань арал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдэхүүнд оролцсон энх тайван байгуулалтын газар нутаг байх ёстой байлаа. Хятадын ард түмэн, өөрийн нутаг Тайванийг чөлөөлөх явдалд Америкийн инпериалистууд саад тотгор болсоор он жил удаж байгаа бөгөөд тэр байдлаа хэвээр үргэлжлүүлэхийг оролдож байна. Тайванийг цэргийн баз болгож байгаа нь Хятадын ард түмний энх тайван хөдөлмөрийн өрнөлтөд аюул занал учруулж байна. Энэ бүгдийн хор холбогдлын хариуцлагыг Америкийн Нэгдсэн Улсын түрэмгий эрх баригчид хүлээх ёстой. Империалистууд хятадын дотоод хэрэгт оролцохыг хэдий оролдовч, 600 сая хүн амтай агуу их Хятадын ард түмэн түрэмгийлэгчдийг няцааж, төрсөн нутгаа чөлөөлөх щударга үүргээ биелүүнэ гэдэгт Монголын залуучууд ард түмнийхээ хамт итгэж байна.
289 Улаанбаатар хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн багш Эрдэнэчимэг. Үнэн сонин. 1954.12.22. Лхагва. №303 (5900) 1-р нүүрт. Тайванийг чөлөөлөх нь Хятадын ард түмний бүрэн эрх мөн Тайвань бол их Хятадын үндсэн нутаг мөн гэдэг нь ямарч маргаангүй хэрэг билээ. Хятад даяар ардын хувьсгал ялж ард түмэн нь эрх чөлөөгөө олж жаргалант сайхан амьдралаа зохиосоор 5 жил болж байхад Тайван арал дээр оршин суугч Хятадын хэдэн сая ард түмнийг Чан Кай-шийн урвагч бүлэг, америкийн түрэмгийлэгчид хэрцгий дарлан мөлжиж байгаа явдлыг Б.Н.М.А.Улсын ард түмэн бид даян дэлхийн шудрага хүмүүсийн хамт зүй бус хэрэг гэж үзэж байна. Америкийн империалистууд Чан Кай-шийн урвагч бүлэгтэй харилцан бие биеийг аюулгүй байлгах тухай гэрээ гэгчийг байгуулж гарын үсэг зурсан ба Японы харгис хүч, Чан кай-ши, Ли Сын Маны бүлгээр бүрдсэн “Зүүн Өмнөд Ази дахь батлан хамгаалах холбоо” гэдэг цэргийн харгис бүлэглэл байгуулсан байна. Энэ нь Тайвань арлыг шинэ дайны баз болгож байгаагаар барахгүй Б.Н.Х.А.Улсад халдан довтлох бодлого явуулж Азийн ба дэлхий дахины энх тайван байдалд аюул занал учруулж байгаа хэрэг мөн гэдгийг би ойлгож байна. Империалистуудын энэ хорт явууллагыг Б.Н.Х.А.Улсын ард түмэн, ардчилал, найрамдал, энх тайвны төлөө тууштай тэмцэгч ертөнцийн бүх сайн санаат хүмүүсийн хамт Б.Н.М.А.Улсын хөдөлмөрчид бид эрс эсэргүүцэж байна. Их Хятадын ард түмний хэзээний нутаг Тайваныг чөлөөлөх нь Хятадын чөлөөлөх армийн зүй ёсны шудрага хэрэг мөн гэж би үзэж байна. Улаанбаатар хотын гар үйлдвэрийн 6 дугаар артелийн ажилчин, Б.Н.М.А.Улсын Их Хурлын депутат эмэгтэй Нямжав Үнэн сонин. 1954.12.22. Лхагва. №303 (5900) 1-р нүүрт. -оОо- “Үнэн” сонин. 1955 он (1955 оны 1-12-р сарын дугаарууд) Хятадаас ирсэн захидал Хятад-Монголын найрамдлыг улам бэхжүүлэхийн төлөө Лун Бао-фу (Мукден хотын барилгын хорооны туслах инженер)
290 Б.Н.Х.А.Улсын зургаан зуун сая ард түмэн, аж үйлдвэр, хөдөө аж аж ахуйгаа улам их өрнүүлж, ард түмний аж амьдрал, соёдын хэмжээг ухралтгүй дээшлүүлсээр байна. Миний бие, эх орны мэр их амжилтад чинь сэтгэлээсээ баярлаж коммунист нам, дарга Мао Цзэдунгийн мэргэн удирдлагаар жаргалтай сайхан аж төрж амьдарч байгаадаа бахархаж байна. Хуучин засгийн үед бид, улс төр, эдийн засгийн талаар ямарч эрх мэдэлгүй дарлагдал, мөлжлөгдлийн хүнд хүчир зовлон зүдгүүрийг эдэлж байснаар барахгүй Монгол үндэстэн “хуучин татар”, “хуучин монгол” гэж дуудагдан хэл амаар доромжлогдож, үндэсний хэл бичгээ сурч байсан төдийгүй үндэснийхээ хувцасыг ч өмсөж болохгүй байсан билээ. Б.Н.Х.А.Улсыг байгуулж тунхагласан зарласан тэр өдрөөс эхлэн үндэстнүүд тэгш эрхийн шинэ түүхт үед дэвшин орсон юм. Манай улс, янз бүрийн үндэстэн ард түмний нөхөрсөг нэгдэл, харилцан туслах, хамтран ажиллах бүх бололцоогоор хангагдсан жаргалант орон болон хувирав. Хятадын Коммунист Нам, ардын засгаас өөрийн орны үндэстний эрх ашгийг хамгаалах бодит арга хэмжээнүүдийг авсаар байна. Б.Н.Х.А.Улсын үндсэн хуульд “Бүгд найрамдах Хятад Ард Улс бол олон үндэсний нэгдсэн улс мөн. Үндэстэн бүхэн тэгш эрх эдэлнэ. Ямар ба үндэстнийг гадуурхах, дарлах, үндэсний нягтралыг задлан сарниулахад чиглэсэн ажиллагааг цаазлан хариглоно. Үндэсний цөөнхийн төвлөрөл оршиж байгаа бүх район бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын салшгүй хэсэг мөн” гэж нарийн тодорхой бичжээ. Энэ хэдэн жилийн дотор коммунист нам ба дарга Мао Цзэ-дунгийн үндэстний бодлогын ачаар 1953 оны 3 дугаар сарыг хүртэл бүх улсын хэмжээгээр үндэсний 47 автономит район байгуулагдсан байна. Үүний дотроос өвөр монголын автономит район эрт байгуулагдсан бөгөөд хэмжээгээр их юм. Гүй ши-д Түн үндэстний автономит район байдаг. Эдгээр автономит район нь эдийн засаг, соёлын хөгжилтийн талаар ихээхэн амжилт олсоор байна. Чөлөөлөгдөхийн өмнө өвөр монголд маш хоцрогдмол байсан тариалангийн ажил одоо их хөгжиж байна. 1952 онд үр тарианы ургацтай жилийнхээс 125 хувиар давжээ. Малаас гарах бүтээгдэхүүн 1947 оныхоос 1 дахин нэмэгджээ. Өвөр монголын автономит районд одоо үеийн техникээр тоноглогдсон тариалаангийн багаж хийх үйлдвэр, нэхмэл, тамхины үйлдвэр байгуулагдаж байна. Үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ өсөхийн хамт ард түмний худалдан авах чадал 1948 оныхоос 2 дахин, нэмэгдэн ард түмний аж амьдрал соёлын хэмжээ дээшлэв. Чөлөөлөгдөхийн өмнө бичиг мэдэгчдийн тоо маш цөөн байлаа. Сургуулиуд сүүлийн жилүүдэд 30 мянга гаруй үндэстний боловсон хүчнийг хүмүүжүүлэн гаргаснаар барахгүй түүнд сургуулийн насны бүх багачуудын 60% нь суралцаж байна. Үүний хамт ард түмний дотор эмчлэн сэргийлэх, сувилах ажил хүчтэй хөгжих, хушуу болгонд эмнэлгийн газар байгуулснаас ард түмний эрүүл мэндийн байдал сайжирч, хүн ам өсч байна. Өвөр монголын автономит районд жаргалант сайхан аж амьдрал мандан цэцэглэж байна. Бид японы имперриалистууд, гоминданы харанхуй дарангуйлалд байх үед үндэсний хялайн үзэх доромжлолыг хүлээхээс гадна надад ба миний гурван ахад ажилгүйдэл явдал олонтой тохиолдож нэг гэрийн доторхи ах дүү 15 ам бүл зэрлэг ногоо, морины тэжээлийн өвс идэн амьдарч байж билээ. Тэгээд ах дүү бид, хүнд амьдралдаа хавчигдан аргаүй сар нин
291 тарсан юм. Би хэдийгээр барилгын инженерийн мэргэжилтэй боловч сард 30 жин Гаолян будаа худалдан авч хүрэхгүй хөлс авдагбайсан учир, тэр нь зөвхөн миний ам бүлийн 7 хүнийг тэжээж яаж хүрэх бэ? Мукден хотыг чөлөөллөө гэдэг сайхан цууриа бүх нутаг даяар тарсан тэр өдөр би өөрийн жаргалант амьдралын сайхан өдөртэй анх учирсан юм. Би Мукден хотын захиргааны барилгын хорооны ажилд баяртайгаар ороод тэр үеэс эхлэн барилгын 1 дүгээр зэргийн мэргэжилтнээр ажиллаж байна. Нам ба ардын засгийн газрын сэтгэл харамгүй тусламж, байнгын удирдлагын ачаар улс төрийн мэдлэг ба мэрэгжлээ дээшлдүүлэн, Зөвлөлтийн тэргүүний шинжлэх ухааны ололт амжилтаас их зүйлийг сурч байна. Манай удирдлагаас 1950 онд намайг туслах инженер, 1952 онд нэгдүгээр зэргийн туслах инженерээр дэвшүүлэн ажиллуулсан юм. Түүнчлэн надад үүрт үл мартагдах дурсгалт үйл явдал бол 1954 оны 6 дугаар сарын 13-нд Хятадын Коммунист Намын ариун эгнээнд багтан элссэн явдал юм. Би ажилчин ангийн, тэргүүний хэсэг болсон намын алдарт нэр хүндийг хэзээд хадгалан явж чадна. Түүнчлэн миний гэр бүлийн аж байдал жилээс жилд дээшилсээр байна. Миний 7 хүүхдийн 5 нт сургууль, цэцэрлэгт явж байгаа. Би сар бүр 2 сая юаны цалин авдаг тул үүнийхээ 400 мянгагаар нь цагаан будаа, гурил, загас буюу мах худалдан авч идэж чадах болсон. Манай гэртхэн цөм гэрийн доторхи төхөөрөмж, хувцас хунарын талаар бүрэн хангагдаж чадаад байна. Миний гурван ах ажилтай болж, хоёр нь мэргэжлийн ажилчин, нэг нь 1 дүгээр зэргийн мэргэжилтэн болсон. Энэ сайхан аз жаргалыг агуу их Хятадын Коммунист Нам, дарга Мао Цзэ-дун бидэнд олгож өгсөн гэдгийг манай гэр бүлийн хүмүүс цөм ойлгож байна. Миний 4 настай хүү Дорно зүгт наран мандлаа, Хятадад Мао Цзэ-дун төрлөө Ард түмний замыг заагч тэр хүн Ард түмнийг аврагч одон мөн... гэж өөрийн цангинасан хөөрхөн хоолойгоор үргэлж дуулж байдаг юм. Б.Н.М.А.Улсын хайрт иргэд нөхдүүд ээ? Бид өөрийн интернационалист нөхдүүддээ гүн талархлаа илэрхийлж байна. Шинэ Хятадын аливаа ялалт амжилт нь зөвлөлт холбоот улс, Б.Н.М.А.Улс болон ах дүү ардын ардчилсан улсын харамгүй тусалцаатай салшгүй холбоотой юм гэдгийг бид бүгд ойлгож байна. Хятад Монголын ард түмэн, бол хоорондоо эртнээс гүн зузаан найрамдалтай явж ирсэн юм. Монголын ард түмэн ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Нам, Б.Н.М.А.Улсын засгийн газрын удирдлагын дор, аугаа их Зөвлөлт холбоот Улсын сэтгэл харамгүй тусламжтайгаар улс төр, эдийн засаг, соёлын талаар гялалзан амжилтыг олж, ард түмнийхээ материалыг аж байдал, соёлын хэмжээг цуцалтгүй дээшлүүлсээр ирсэн ба улам дээшлүүлж байгаад талархаж байна. 1952 оны 10 дугаар сард Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Цэдэнбал, манай улсын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирж, Монгол-Хятад хоёр улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. 1954 онд Б.Н.Х.А.Улсын төрийн захиргааны зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Чжоу Эньлай, Б.Н.М.А.Улсын урилгаар Б.Н.М.А.Улсын нийслэл Улаанбаатарт очсон тэр бүхэн бол манай хоёр улсын ард түмний гүн зузаан найрамдал улам бүр батжин бэхжиж байгаагийн бэлэг тэмдэг юм. Хятад, Монгол хоёр улсын ард түмэн, энх тайванд дуртай, бүгд энх тайвны бүтээн байгуулах үйл хэрэгт чармайн зүтгэж байна. Монгол-Хятадын ард түмний улс төр, эдийн
292 засаг, соёлын талаар олсон амжилт ялалт нь Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилсан лагерийн хүчирхэг хүчинд ихээхэн тус нэмэр болж байна. Ийм учраас би, Хятад-Монгол хоёр улсын аугаа их найрамдалт харилцааг улам бэхжин хөгжихийг ерөөе Хайрт нөхөд өө, Манай Хятадын ард түмэн, нягтаар нэгдэн Хятадын Коммунист Намыг бат хүрээлэн, өөрийн улсыг хөгжүүлэн, бүтээн байгуулах анхдугаар 5 жилийн төлөвлөгөөт ажилд 1953 оноос эхлэн орж эдийн засгийн бүтээн байгуулах төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд итгэлтэй хөдөлмөрлөж, өөрийн эх орныг агуу их социалист гүрэн болгон өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Хятад-Монголын найрамдалт харилцаа мандтугай Зөвлөлт холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерь мандтугай. Үнэн сонин. 1955.01.05.Лхагва. №3(5911) 4-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яаманд дайллага боллоо Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёрын найрамдал, холбоо, харилцан туслалцах тухай гэрээнд үсэг зурсны 5 жилийн ойг тохиолдуулан энэ оны хоёрдугаар сарын 14-нд дайллага хийв. Дайллагад нөхөр Д.Дамба, Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв нар болон Б.Н.М.А.Улсын Сайд нарын зөвлөл, М.А.Х.Намын Төв Хорооны хариуцлагатай ажилтан, олон нийтийн ба хэвлэлийн төлөөлөгчид байлцав. Зөвлөлтийн талаас уг дайллагад СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдыг түр хамаарагч В.Ф.Степкин, Б.Н.М.А.Улсад СССР-ийн худалдааны төлөөлөгч М.В.Мещеряков, элчин сайдын яам ба худалдааны төлөөлөгчийн газрын гишүүд байлцлаа. Түүнчлэн Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдыг түр хамаарагч Ли Ен Соп тус элчин сайдын яамны гишүүд дайллагад байв. Дайллага элэгсэг дотно болж өнгөрлөө. Үнэн сонин. 1955.02.15.Мягмар. №38(5946) ХЯТАД ЭМЧ (Сурвалжилга) -Энэ хүн Харбин хотын хүн эмнэлгийн институтийн профессор мэс заслалын кафедрын эрхлэгч Лю Зай-шан гэгч гэж саяны орж ирсэн бор саарал костюмтай, хөх цайвар царайтай шалмаг байрын ид дунд насны эрийг танилцуулав. Хятадын нэрд гарсан томхон эмчтэй уулзаж ярих завшаан гарсанд бид баярлаж гүнээ тал өгч мэндлээд Лю Зан-шаны намтрыг сонирхов. Лю Зан-шан намтраа ярихаа баахан дургуйлхаж тээнэгэлзсэн бидгий хүчлэн гуйсанд яриагаа эхлэв.
293 -Би эмнэлэгт 14 жил ажиллалаа. 1941 онд Сычуан мужийн университетийн хүн эмнэлгийн ангийг төгсөв. Тэгээд Кунминь хотод профессорын дагалдан 4 жил хийж, японыг бууж өгсний дараа Бээжин хотноо гадаадын нэг больницад ажиллав. 1949 онд Хятад нутгийг гоминдаанаас чөлөөлөхөд засгийн газар намайг Харбин хотын хүн эмнэлгийн институтэд явуулав. Ах дүү хятад нөхдийн минь амь бие, эмчийн арчилгаа тордлогын муугаас биш, харин дайн дажин, өлсгөлөн гуйланчлалд мянга мянгаараа үртэж бусниж байсан түгшлийн тэр хуучин цагт юу хийж байснаа биш харин түвшин энэ цагт юу сурч байгаагаа яримаар байна гэхэд бид толгой дохиж түүний үгийг анхааран чагнав. Лю Заншан сандлаа бидэн тийш төхүүлж, ойртож суугаад яриагаа үргэлжлэв. -Манай агуу эх орны амьдралын бүх салаа салбарт шинэ юм өсч өндийж хуучин юм арилж устаж байгаатай адил ийм өөрчлөлт манай орны анагаах ухаанд гарсаар байна. Бидний хижээл насны хятад эмч бүхэн, эмнэлгийн сургуулийг хуучин хятадад төгссөн юм. Тэр үед манай оронд Англи, Америкийн сургууль голлож байлаа. Би сүүлийн жилүүд хүртэл бүх ард түмэн, бүх үндэстэн бүх төрөлхтөнд зориулагдсан ямар ч ялгаагүй нэг шинжлэх ухаан байдаг гэж итгэдэг байлаа. Түүний дотор ялангуяа анагаах ухаан аль ч үндэстэнд хүний амьдрал, эрүүл энх, өнө наслуулахын төлөө тэмцэх ухаан байдаг гэж санадаг байж билээ. Тэхэд амьдрал тэмцлийн энэ ухааныг үхэл сөнөлийн ухаан болгож, элдэв халдварлуулах зүйл боловсруулж байсан Америкийн анагаах ухааныг үзвэл хай би сүрхий их андуурч байжээ. Америк Английн анагаах ухааны сургууль хүнийг энэрэн үздэг. Зөвлөлийн дэвшилт эмнэлгээс олон зүйл дээр ялгаатай байхыг би зөвхөн сүүлийн үед ажиглаж харснаасаа хэдэн баримт ярих уу гэв. Өвчтнийг үзээд эмч хүн эхлээд уг өвчин юунаас гарсныг зөв гаргаж мэдэх учир бий. Энэ бол Зөвлөлтийн эмнэлгэд ёс горим болжээ. Ийм ёс баруун зүгийн эмнэлгэд дэлгэрээгүй. Тэд элдэв төрлийн үүссэн өвчний шалтгааныг нь сав л хийвэл тодорхойгүй гэж бөглөдөг юм. Баруун Европынхны эмнэлэг хүний бие эрхтнийг хаана нь өвчилсөн байна, тэр газар нь анхаарал тавьж чухам тэнд нь эмнэлэг хийдэг байлаа. Одоо хятадын эмч бид ямар нэг өвчин зөвхөн хүний бие эрхтний тэр хэсэгт гэм хүргээд зогсохгүй, бас биемахбодын зарим хэсэгт ч гэм хүргэдэг гэсэн Павловын сургаалыг баримталсан Зөвлөлтийн эмнэлгийн туршлагаар ажиллаж байна. Англи, Америкийн анагаах ухаанаас суралцсан хятад эмч бид өвчтнийг мэс заслалын аргаар эмчлэхдээ хүний аль нэг өвчилсэн эрхтнийг хичнээн сайн тасалж салгаж чадвал төчнөөн сайн эмч гэж боддог байж билээ. Одоо бид Зөвлөлтийн анагаах ухааны эрхэмлэж үздэгээр хүний бие эрхтнийг аль болохоор бүрэн бүтэн байлгах, хүний ажлын чадварыг ямагт алдуулахгүй байхыг эрхэмлэдэг. Урдахь үеийн эмнэлэг жишээлбэл хүний мөч эрхтний дунд хэсэгт анагааж болшгүй гэмтэл тохиолдвол, эрүүл үлдсэн эрүүл хэсгийг хамт огтолж хаядаг байлаа. Одоо бид тийм эдгэшгүй тийм хэсгийг нас барсан хүний биений хэсгээр нөхөж залгах журмаар эмчилж байна.
294 Би өөрөө бие эрхтний гэмтсэн хэсгийн ясыг малын ясаар нөхөж залгах аргыг туршин хайж байна. Хөрөнгөтөн орны анагаах ухаан урьд тархи мэдрэлийн хүнд өвчтөнийг эмчлэхдээ хүний тархинд мэс заслал хийж, дараа нь өвчтөн мэдрэх сэтгэх чадлаа нэг мөсөн алдаж манарсан бие хоцорч ганц нэг сар болоод амьсгал тасардаг байлаа. Зөвлөлтийн анагаах ухаан ийм маягийн эмнэлгийг эрс буруушааж, өвчтөнийг түүний оюун мэдрэхийг цэцэн цэлмэг байхаар эмчилдэг юм. Бид Зөвлөлтийн эмнэлгийн жишээгээр англи, америкийн эмнэлгийн энэ практикийг буруушааж байна. Баруун зүгийн эмнэлэг алив нэгэн мэс заслал хийхийн тулд сүр бадруулж, өвчтөн хүнийг орлиулж, бахируулж үнэ төлбөрийг хоосортол хурааж байж эмчилдэг байлаа. Зөвлөлтийн анагаах ухааны мэс заслалын жишээн дээр сурч ажиллаж байгаа хятад эмч бид нар, хэдий хүнд хэцүү мэс заслал боловч өвчтөнд сүр бадруулж, аюумшиг төрүүлэхгүй эмчилж байна. Өвчтнөө зовоохгүйн тулд нойрсуулах аргыг хэрэглэн эмчилж байна. Урьд би анагаах ухааны талаар мэдлэгээ дээшлүүлэхийн тулд англи хэл сурч англи хэлнээс дээд сургуулийн сурах бичиг уншиж орчуулж байдаг байлаа. Гэтэл баруун зүгийн эмнэлэг айхтар их дэгэл доголтой нь түүнд дурьдсан хэдэн баримтаас үзэхнээ ч илэрхий байна. Эмч хүний ажил тун ч их хариуцлагатай чухал ажил юм. Эмч бол өвчитнийг эмчлэхдээ сэтгэл зүрхээ дайчилж түүнд ач тус болохыг эрхэмлэж ажиллах ёстой. Бас эмч хүн урьд нэг цагт олж сурсандаа тайвширч суух ёсгүй эмнэлгийн ухаанд гарч байгаа шинэ шинэ зүйлийг тасралтгүй сурах, урьдах ажиллагаагаа ямагт шүүмжлэн үзэж, эмнэлгийн шинэ шинэ аргуудыг сүвэгчлэн олох ёстойг Зөвлөлтийн эмнэлгийн туршлагаас сурав. Эмч нарыг эрдэмтэн хүн гэж болно. Эрдэм шинжилгээний ажилгүйгээр эмчийн ажил үр дүнтэй байж чадахгүй гэдгийг бид бас зөвлөлтөөс сурч байна. Ийм болохоор би орос хэлд хичээнгүйлэн суралцаж, орос хэл дээрээс мэс заслалын ухааны суралцахыг орчуулж, зөвлөлтийн анагаах ухааныг хир чадлаараа сурталчилж байгаа юм гэж хятадын мэс заслалын эмч Лю Зан-шан ярив. Лю Зан-шан инээмсэглэж, хятадын хуучны практикийн эмч нарын тухай ярихдаа хятадууд мэдэхээс илүү эрдэмгүй, мэнд явахаас илүү жаргалгүй гэж ярьдаг. Эд үнэхээр ард амьтанд ач тус үзүүлэхийг зорьж байгаа бол жинхэнэ анагаах ухааны мэдлэгийг цөхрөлтгүй сурч алдахаасаа онохоо ихэсгэж ажиллах ёстой гэв. Профессор Лю Зан-шан бол хятадын шинжлэх ухааны академийн сурвалжлагч бөгөөд анагаах ухааны талаар шинжлэх ухааны хэдэн арван үгүүлэл бичиж дээд сургуулийн хэд хэдэн суралцахыг орчуулах, редакторлах, зохиолцох ажилд амжилттай оролцож байна. Г.Дэлэг Үнэн сонин. 1955.02.19.Бямба. №42 (5950) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Улсын хоорондох 1955 оны соёлын хамтын ажиллагаа
295 Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондох эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн үндсэн дээр боловсруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондох 1955 оны соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улс харилцан тохиролцож, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд Б.Жаргалсайхан ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Элчин сайд Хэ Ин нар үүнтэй холбогдуулан 1955 оны 3 дугаар сарын 14-нд нот солилцов. Үнэн сонин. 1955.03.16. Лхагва. №62 (5970) 1-р нүүрт. МОНГОЛ-ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРНӨЖ БАЙНА 600 сая гаруй хүн амтай их Хятад орон бол манай дорно зүгийн агуу хөрш мөн. Хятадын ард түмэнтэй найрамдлын харилцаа тогтоож хөгжүүлэх нь манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэн хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой. Энэ учраас Монголын ард түмэн юуны өмнө айл зэргэлдээ улсуудтайгаа найрамдлын харьцаа тогтоохыг эрмэлздэг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тунхаглаж, ардын төв засгийн газрыг байгуулсан тэр цагаас эхлэн манай хоёр улсын ард түмний айл хөршийн харилцааны шинэ үе нээгдсэн билээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын тэргүүлэгчид ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв засгийн Газрууд нь Монгол ба Хятадын ард түмний эвдэршгүй найрамдлыг бэхжүүлж 1952 оны 10 дугаар сарын 4-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж үсэг зурсан юм. Тэр хэлэлцээр бол манай хоёр улсын эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус хоёр орны ард түмний хүсэл мөрөөдөл, эрх ашигт бүрэн нийцэж, тэдгээрийн хоорондын найрамдалд харьцааг улам бэхжүүлэх хэрэгт их ач тустай шинэ том алхам болсон юм. Түүнчлэн энэ хэлэлцээр нь улс түмний эрх тэгш байх зарчим дээр үндэслэсэн бөгөөд улс түмний хоорондын энх тайван, найрамдлын санаагаар нэвтэрч Монгол ба Хятадын ард түмний энх тайваны хүсэл мөрөөдлыг илэрхийлж, энх тайваны үйл хэрэгт их хувь нэмэр боллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ард Төв Засгийн газрын төрийн захиргааны зөвлөлийн ерөнхий сайд Чжоу эньлай хэлэлцээрт үсэг зурах үед хэлэхдээ, “...Хятад ба Монголын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдав. Энэ хэлэлцээр нь Хятад Монгол хоёр орны хоорондын гүн зузаан найрамдал ба өнө үүрдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төдийгүй, манай нийтийн энх тайваны үйл
296 хэргийг хүчтэй болгож, империализмын эсрэг Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилсан лагерийг хүчтэй болгоно” гэжээ. Тэр хэлэлцээр бол Зөвлөлт улсын тусламж дэмжлэгтэйгээр дарлалаас чөлөөлөгдөж ардын ардчилсан замаар хөгжиж байгаа эрх чөлөөт улс түмний хооронд тогтнон бэхжиж байгаа харилцан ойлголцсон хамтын ажиллагааны хурц илрэл мөн. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурах үед нөхөр Цэдэнбал хэлэхдээ “Б. Н. М. А. Улс ба Б. Н. Х. Ард Улсын хооронд эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр тогтоогдсоноор Монгол ба Хятадын ард түмний найрамдал харилцааны түүхэнд өнөөдөр шинэ гайхамшигт хуудас бичигдлээ” гэжээ. Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт үсэг зурсан тэр цагаас эхлэн манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж ирэв. 1953 оноос эхлэн манай хоёр улсын хооронд харилцан бараа нийлүүлэх хэлэлцээр тогтоож ард түмний өргөн хэрэгцээт зүйлийн барааг харилцан нийлүүлэх болсон юм. Манай улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ард түмний өргөн хэрэглээний цай, тамхи, гөлөм, булигаар, бөс ба торгон бараа, элдэв төрлийн хувцас зэрэг барааг авч байгаа юм. Худалдааны хэлэлцээр ёсоор манай улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн 3 жилийн дотор их өсөв. 1953 онд тус хоёр орны хооронд нийлүүлж байсан экспорт ба импортын барааны нэр төрөл нь олшорсон байна. Манай улс өөрийнхөө эх орны аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард түмний өргөн хэрэгцээний барааны нэр төрлийг олшруулж, чанарыг сайжруулах үндсэн дээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас авч байна. Үүнд Чүдэнзний фабрик, савангийн завод, Шаазангийн фабрикийн бүхэл бүтэн тоног төхөөрөмж болон элдэв төрлийн нэхмэл, арьс ширний өөдсөөр эдлэхүүн хийх машин тоноглолыг авч байна. Тэр фабрик, завод удахгүй ажилд орох гэж байна. Манай аж үйлдвэрийн ба бусад олон нийтийн үйлчилгээний газрын хүмүүсийг Хятад Ард улсад явуулж, төрөл бүрийн мэргэжлийн ажил дээр практикаар ажиллуулж сургасан нь үр дүнгээ өгч байна. Хятадын мэргэжилтэн нөхдийн чин үнэнч сэтгэлээр чармайн туслаж байсны үрээр практикаар ажилласан хүмүүс богино хугацааны дотор нэхмэл, сийлбэр, шаазан ваар хийх зэрэг мэргэжилд сурчээ. Зөвхөн нийтийн хоолны газраас явсан хүмүүс 200 гаруй төрлийн хоол хийж чаддаг мэрэгжилтэй болсон байна. Тэр нь манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бэхжиж байгаагийн хамт өөрсдийн орны тэргүүний туршлага амжилтаас харилцан сурч судлах явдалд тун их ач холбогдолтой юм. Б.Н.М.А.Улсын хүсэлт ёсоор, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, манай улсын барилга, төмөр зам, сангийн аж ахуйд ажиллах хүчний тусламж үзүүлэхээр төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийг ирүүлэх гэж байна. Нэр нь манай улсын, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх талаар 2 дугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд их ач холбогдолтой байна.
297 Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр зам нь манай орны улс ардын аж ахуй, соёлын хөгжилд асар их ач холбогдолтой юм. Тэр, төмөр зам бол манай хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг улам өргөтгөхөд асар их бололцоог олгосноор барахгүй агуу их Зөвлөлт Холбоот Улсаара манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерь болоод даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зам мөн. Тэр зам нь манай улс, Бүгд Найрмадах Хятад Ард Улсын эдийн засаг, соёлын харилцааг улам ойр дотно болгож өгөв. Учир нь тус хоёр улс нь бараа таваараа богино хугацаанд солилцох улам их бололцоо нээгдлээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёр, эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1952 онд Бээжин хотод байгуулсан явдал болоод шуудан харилцааны тухай, цахилгаан харилцааны тухай, худалдааны төлбөрийн тухай, харилцан бараа нийлүүлэх тухай удаа дараа байгуулсан гэрээ хэлэлцээрүүд бол Монгол ба Хятад хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд үр дүнгээ өгч байгаа ба өх болно. 1954 онд хуралдсан Хятадын эд хэрэглэгчдийн хоршооллын анхдугаар их хуралд манай төлөөлөгчид оролцсон явдал нь Б.Н.Х.А.Улсын хуралдааны байгууллагын ажлын баялаг туршлагатай танилцаж, өөрийн худалдааны байгууллагын ажилд хэрэглэх, хоёр улсын худалдааны холбоог бэхжүүлэхэд их тустай болсон. Монгол-Хятадын ах дүү ард түмнүүд эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, агуу их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социолизмын лагерийн эгнээнд бат зогсож алс дорнот ба бүх дэлхий дахинд энх тайванг бэхжүүлэхийн төлөө нэг зориг санаатайгаар тэмцэж байна. Монголын ард түмэн, Зөвлөлтийн ба Хятадын их түмнүүдтэй найрамдал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа улам бэхжүүлж хөгжүүлж энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийн төлөө тэмцэх зориг шийдвэр төгс байна. Д. Баабар Үнэн сонин. 1955.04.21. Пүрэв. №93 (6001) 2-р нүүрт. Монгол-Хятадын соёлын хамтын ажиллагаа улам өргөжиж байна Монгол-Хятад улсын ард түмний найрамдал батжиж, эдийн засаг соёлын хамтын ажиллагаа жилээс жилд улам бүр өсөн өргөжиж ирэв. Монгол Хятад хоёр улсын хөдөлмөрч ард түмэн маш дээр үеэс эхлэн халуун хэлхээ найрамдалтай бие биедээ харилцан туслалцаж ирсэн удаатай. Хятадын хөдөлмөрч ард түмний гараар бүтсэн эдлэлийг манай ард түмэн олон арван жилийн эдлэн хэрэглэж байгаа юм. Монгол хятадын ард түмний дайсан-монголын феодолууд, хятадын газрын эзэд ба империалистууд нь манай ард түмнүүдийг эв харилцаагүй байлгахын тулд хэдэн зуун жилийн турш бүхий л аргаа хэрэглэж хооронд нь дайсагнуулан, манай ард түмнүүдийн
298 найрамдал, талархлын сэтгэл нийтийн дайсантай хамтран тэмцэх эрмэлзлийн өчүүхэн төдий илрэхийг хатуу ширүүнээр дарж байсан юм. Манай ард түмэн Хятадын ард түмний урт удаан хугацааны хувьсгалт тэмцэл ба ялалтад хэзээ ямагт хамтын гүн талархлаа илэрхийлж эд материалын ба санаа сэтгэлийн дэмжлэн үзүүлсэн юм. Хятадын тэмцэгч их ард түмэн, шалгарсан жолоодогч коммунист намынхаа удирдлагын дор эрх чөлөө тусгаар тогтнолоо байлдан авсан цагаас хойш манай хоёр ард түмний хооронд ах дүүгийн жинхэнэ найрамдалт харилцаа бий болсон юм. Манай хоёр орны ард түмний хооронд тогтсон ах дүүгийн нөхөр ёсны харилцан туслалцах эв санааны нэгдэл нягдрал нь өөр өөрийн орны эдийн засаг соёлыг цэцэглүүлэн хөгжүүлж, даян дэлхийг энх тайвныг хамгаалан бэхжүүлэх үйлсэд эрхэм их хувь нэмэр болж байна. Ялангуяа манай хоёр орны ард түмний соёлын харилцаа өсөн өргөжиж байгаа явдал, удаан жилийн баялаг соёлын түүхтэй хятад орны соёлын өвтэй манай ард түмэн сэтгэл бахдан танилцах сайхан бололцоог нээсэн юм. Монголын ард түмэн Хятадын ард түмнийг хамгийн дотно халуун сэтгэлээр хүндэтгэн талархаж байдаг юм. Манай оронд 1952 оноос эхлэн жил бүр Монгол-Хятадын найрамдлын 7-10 хоногийн ажил болж, Б.Н.Х.Ард Улсыг тунхагласан 3 жилийн ойг тохиолдуулан 1952 оны 10 дугаар сарын 1-нээс 10 хүртэл манай орон даяар Монгол-Хятадын найрамдлын 10 хоног болсон билээ. Тэр 10 хоног нь манай найрамдалт хятадын ард түмний олсон асар том ололт амжилтыг манай орны хөдөлмөрчдөд гүнзгий танилцуулах, улмаар манай хоёр улсын соёлын харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэх явдалд ихээхэн тус нэмэр үзүүлсэн юм. Тэр үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл урлагийн зүтгэлнүүд хүрэлцэн ирж өөрийн ард түмний урлагийг сэтгэл бахдам сайхан үзүүлсэн билээ. 1953 оны 4 дүгээр сарын 10- наас 6 дугаар сарын 2-ыг хүртэл манай улсын урлагийн бригад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цэцэглэж байгаа нийслэл Бээжин, бас Нанжин, Тяньцэнн, Шанхай, Ханьчжоу, Гуанчжоу, У-хань, Хөх хот, Мукден, Харбин, Манжуур хотоор явж монголын урлагийн амжилтыг найрамдалт Хятадын ард түмэнд үзүүлэхийн хамт эртний соёлт хятадын их ард түмнээс үлэмжхэн их зүйлийг сурч авсан юм. Соёл урлагийн төлөөлөгчдийг ингэж бие биедээ явуулсан нь манай хоёр улсын соёлын харилцааг улам ойр дотно болгож туршлага солилцоход тустай болсон төдийгүй, манай хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдлыг улам бэхжүүлэн зузаатгаж байна. 1953 онд Улаанбаатар хотод “Монгол-Хятадын найрамдал” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн байгуулсан билээ. Хятадын ард түмний коммунист намынхаа удирдлагын дор явж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлоо эрчимтэй хөгжүүлж шинэ шинэ ололт амжилт олсныг тэр үзэсгэлэнд сайхан үзүүлжээ. 1954 онд манай дүрслэх урлагийн үзэсгэлэн Б.Н.Х.А.Улсад байгуулагаж найрамдалт Хятадын ард түмэнд өөрийн дүрслэх урлагийн амжилтыг үзүүлсэн билээ.
299 Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчид манай улсад зочлон ирж, циркийн урлагийнхаа уран чадварыг манай ард түмэнд үзүүлснээс гадна манай өсч байгаа залуу циркчдэд өөрсдийн туршлагаас харамгүй хэлж зааж өгсөн билээ. Манай хоёр улсын соёлын гэгээрэл урлагийн байгууллагууд тус тусын шугамаар соёлын өргөн харилцаатай ажиллаж, ном хэвлэл, дууны нот, кино зэргийг солилцож байдгаас гадна өөр өөрийн дээд сонгуульд оюутнуудыг харилцан суралцуулж байна. Манай гэгээрлийн байгууллагууд, сургуулийн хичээлийн программ, авах арга, сурган хүмүүжүүлэх ухааны сурах бичиг, ном дэвтэр явуулж байдаг. Хятадын кинонуудаас монгол хэлэнд буулган, хөдөлмөрчдөөс хятадын кино урлагтай гүнзгий сайн танилцах сайхан бололцоо нээгдэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад “Учиртай гурван толгой” гэдэг жүжгийг хятад хэлээр орчуулан тоглохоор бэлтгэж байна. Манай ард түмэн, их хятадын ард түмний урлагийн өвөөс өөрийн хэлэнд хөрвүүлэн хятад ард түмний соёлтой дотно танилцах явдал улам өргөжив. Нөхөр Мао Цзэ-дунгийн сонгодог зохиол “Ардын ардчиллын диктатурын тухай”, “Практикийн холбогдол”, “Зөрчлийн холбогдол” зэрэг зохиолуудыг монгол хэлэнд хөрвүүлэн олон мянган хувиар хэвлүүлжээ. Монголын ард түмэн, шинэ Хятад улсын зохиолчдын бичсэн сайхан зохиолуудыг өөрийн хэл дээр унших нь улам өргөн болов. Хятадын хувьсгалт шинэ утга зохиолын үндсийг тавигч Лу Синь (1881-1936)-ийн “А-Кьюгийн үнэн түүх” гэдэг тууж, “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”, “Архины мухлаг”, “Маргааш”, Чун и Чжи”, “Нутаг”, “Ерөөл”, “Шархдаж үрэгдсэн нь”, “Зам” зэрэг олон зохиол монгол хэлэнд орчуулагдан хэвлэгджээ. Шинэ хятадын нэрт зохиолч Чжоу Шу-лигийн “Лицэячжуан тосгон хувирсан нь гэдэг тууж Өвөрмонголын залуу зохиолч Малчин-хүүгийн “Хорчины тал газрын хүмүүс” гэдэг тууж, Чжоу Ли-богийн “Догшин салхи ширүүн бороо” гэдэг бороо гэдэг роман, зохиолч эмэгтэй Дин Линжи “Сангань мөрөн дээр нар мандав гэдэг роман болоод “Чөлөөт Хятадын найраг” гэдэг нэр ном хэвлэгдэн гарчээ. Тэр номд олон давхарт нэрд гарсан яруу найрагч Го Мо-жо, Эми Сяо, Ай цин, Люй Цзянь, Ху Фзи, Чжани Сун-жу, Ян Юй, Цзан КэЦая, Ван Я-пин, Янь Чэнь, Тянь-Цэянь, Гао Лань зэрэг зохиолчдын шүлэг дуунууд оржээ. Манай хоёр улсын ард түмний соёлын харилцаа жилээс жилд өргөжиж соёл гэгээрлийн талаар гарсан шинэ ололт амжилтаа харилцан мэдэлцэж, туршлага солилцож байна. Манай хоёр улсын соёлоор харилцах 1955 оны төлөвлөгөө ёсоор харилцан бие биедээ урлагийн бригад явуулахаас гадна соёл урлагийн төлөөлөгчдийг харилцан явуулах болно. Манай хоёр улсын соёл гэгээрлийн байгууллагууд тус тусын шугамаар соёлын өргөн харилцаатай ажиллаж байна. Манай ард түмэн найрамдалт хятадын сонин, сэтгүүлийг захиалж унших явдал жилээс жилд улам өргөжиж байна. Энэ бүхэн бол манай ард түмний соёлын харьцаа улам их өсөн өргөжиж байгаагийн тод илрэл юм. Х.Намсрайжав Үнэн сонин. 1955.04.24. Ням. №96 (9006) 3-р нүүрт. Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлүүдийн төлөөлөгчдийн