The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

350 Үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэл 1953 оныхоос 20 хувиар, өргөн хэрэгцээний зүйлийн үйлдвэрлэл 14 хувиар тус тус нэмэгджээ. 1954 онд 401 том барилга барих ажил эхлээд, түүнээс 39-ийг ашиглалтад оруулав. 1954 онд Аньшаныий гөлмөн төмөр цувих завод, 6 дугаар домен зуух, Фушуний хөнгөн цагааны заводын нэгдүгээр ээлж, Чунциний цахилгаан станц, Харбины хэмжүүрийн ба зорох багажийн завод зэрэг үйлдвэрлэлийн том газрыг шинээр байгуулжээ. Хятадын аж үйлдвэрийн газрууд 1954 онд 6 мянган киловаттын турбогенератор, 154 мянган вольтын чадалтай трансформатор, 20 мянган киловатт – амперын чадалтай нүүрсний комбайн, өрөмдөх машин, экскаватор, янз бүрийн нарийн суурь машин зэрэг зүйлийг шинээр үйлдвэрлэж чадах болов. 1954 онд Хятадад нисэх онгоцыг анх удаа турших маягаар үйлдвэрлэжээ. 1954 онд 1953 оныхоос их ургац хурааж авчээ. 1954 онд сангийн хөдөө аж ахуйн тоо улам нэмэгдэв. 2400 сангийн аж ахуйн 907-г механикжуулжээ. 1954 онд хөдөлмөрийн харилцан туслах хэсэг ба хөдөө аж ахуйн хоршоо олшров. Төмөр замын хөрөнгө оруулалт 1954 онд 1953 оныхоос 43 хувиар нэмэгдлээ. Нэг жилийн дотор 831 километр урт төмөр зам, 5828 километр зам тавьжээ. Б.Н.Х.А.Улсын улс-ардын аж ахуйн 1954 оны төлөвлөгөөний биелэлтийн дүн нь хятадын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, гадаад дотоод худалдаа хэлбэрэлтгүй хөгжиж ард түмний соёл, чинээлэг ахуй байдал улам дээшилж байгааг гэрчилж байна. Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 3-р нүүрт. Хятадын шинжлэх ухааны хөгжилтөөс Хятадын эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажил урьд үзэгдээгүй ихээр хөгжиж байна. Б.Н.Х.А.Улсын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний институтүүдийн тоо тасралтгүй нэмэгдэж, одоо 41 институттэй болжээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө ёсоор 1957 онд 11 институт шинээр байгуулах гэж байна. Эрдэмтэн нарын үйл ажиллагааны хэмжээ ч их өргөжиж байна. Хятадын эрдэмтэд, атомын энергийг энх тайвны үйлсэд ашиглах талаар эрдэм шинжилгээний ажил хийх болов. Бас аэродинамик, гидровалик, хими, биолог зэрэг шинжлэх ухааны төрөл бүрийн салаа салбарын талаар эрдэм шинжилгээний ажил явуулах өргөн программ боловсруулав. Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 3-р нүүрт. Хятадын гадаад худалдаа хөгжиж байна Б.Н.Х.А.Улс, эртнээс уламжлан гадаадад гаргаж ирсэн торго, цай зэрэг бараанаас гадна ноднин жилээс эхлэн аж үйлдвэрийн бараа, болд эдлэл, машин, нэхмэл, бараа, эмийн зүйл, цаас, шил зэрэг нийт 300-гаад нэр төрлийн барааг гадаадад гаргах боллоо. Эдгээр барааг Европ, Ази, Африк, Австралийн 40 улсад гаргаж байна.


351 Ялангуяа Зөвлөлт Холбоот Улс ба ардын ардчилсан орнуудтай худалдаа хийх явдал үлэмж түргэн хөгжиж байна. Эдгээр оронтой явуулах Б.Н.Х.А.Улсын барааны эргэлт нь ноднин жил 1950 оныхоос 5 дахин нэмэгджээ. Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 3-р нүүрт. Барилгачин миний үг Би барилгын ажилчин болсоор 5 жил болж байна. Энэ завсар шавардах, шохойдох, өрөх зэрэг барилгын янз бүрийн ажлын дадлагатай боллоо. Одоо би нийслэл хотод барьж байгаа 100 айлын орон сууцны барилгад ажиллаж байна. Бидний барьж байгаа 100 айлын орон сууцны барилгад 70 гаруй хятад ажилчид ажилладаг. Бид өдөр ирэх тутам улам ойр дотно танил болж, Бие биесийнхээ ажилд дэмжин тусалж байна. Би энэ барилгад өрлөгийн мэргэжилтэн нөхөр Ли Гу-шигийн удирдсан бригадад тоосго өрөгч Лю Шуа-гийн хамт ажилладаг. Энэ нөхдөөс юуны урьд, хамгийн нарийн нямбай ажиллах хэрэгтэйг сурч мэдлээ. Үнэндээ үүнийг анх удаа дуулж байгаа биш боловч хэрэг дээрээ бас л сайн анхаардаггүй байжээ. Тэр бүхнийг анхаарч гүйцэтгэхгүй бол ажлын чанар буурч, унжирдаг гэмтэй юм байна. Манай энэ барилгынхан хятад ажилчдын туршлагаар тоосго өрөхдөө шугамыг тусгай хүн хариуцаж ажилласнаар барилгын хана, доголын өрөлт нь эгц шулуун бөгөөд үзэмжтэй болж байна. Бас тоосго өрөхдөө өрлөгийн чигжээсийг шингэн шавраар хийж байгаа нь өрсөн тоосгыг хооронд нь зай завсаргүй нягт, чанартай болгож байна. Мөн барилгын элс шигших шүгшүүрийг өөрчилснөөс элс шигших ажил хурдаслаа. Би тоосго өрөгч туршлагатай ажилчин Ли Гуши-гээс тоосго өрөх ба шавардах ажлын талаар багагүй зүйл сурсан. Ли Гу-ши тэргүүтэй тоосго өрөх манай бригад өнгөрөгч 8 дугаар сарын төлөвлөгөөгөө 74 хувиар давуулан биелүүлсэн бөгөөд одоо өдөр бүрийн төлөвлөгөөг 115 хувиас дээш биелүүлж болно. Монгол хятад барилгачид бид 100 айлын орон сууцны барилгыг 11 дүгээр сард ашиглалтанд оруулах гэж чармайж байна. Энэ бол хоосон амлалт хэрхэвч болохгүй. Бид ажлаа үргэлж зөвлөж, өөр хоорондын ажлын сайн арга туршлагаа солилцож маш дотно найрсаг ажиллаж байгаа учир хамтын энэ өдөр зайлшгүй үр дүнд хүргэнэ. Манай эх орны энх тайвны их барилгыг барьж байгуулах явдалд сайн нөхрийн хувиар чин сэтгэлээсээ тусалж, гар бие оролцож байгаа хятад ажилчдад, хятадын ард түмэнд чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье. Ажилчин Ж. Самбуу Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 3-р нүүрт. Бидний нөхөрсөг хөдөлмөр Манай сүлжих цехэд Б.Н.Х.А.Улсаас энэ жил ирсэн хоёр хятад ажилчин бий. Эд нөхдийг анх ирэхэд манай цехийнхэн их баяртай хүлээн авсан юм. Тэр цагаас хойш бид


352 сүлжих машин дээр хамт ажиллаж бие биеийнхээ чаддаг мэддэг зүйлийг харилцан зааж сургаж, хамгийн дотно нөхөрсөг ажиллаж эхэлсэн юм. Хятадын Тянь Цзинь хотын нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан Зай Фан, Лү Зин-чи нарыг манай цехийнхэн дотночилон үздэг юм. Ажилчин Лү Зин-чи бид хоёр сүлжих машин дээр хамт ажиллаж, эрэгтэй хүний сүлжмэл ноосон бээлий хийдэг болсон нь манай цехэд шинэ зүйл билээ. Бас Лу Зин-чи надаар эрэгтэй хүний ноосон өмд цамц сүлжихийг заалгаж сураад одоо бид хоёр, өмд цамц, бээлий аль алины нь нэхэж чаддаг боллоо. Манай цехэд ажиллаж байгаа ажилчин Зай Фан, Тянь Цзинь хотын нэхмэлийн үйлдвэрт ноосон алчуур нэхдэг байжээ. Тэр одоо хүүхдийн малгай, өмд цамц нэхэж чаддаг болоод байна. Хятад-монгол ажилчдын хамтын хүч цехийн ажлыг сайжруулж, үйлдвэрийн төлөвлөгөөг биелүүлэхэд сайхан бололцоо олгож байна. Зай Фан, Лү Зин-чи бид, сар бүрийн төлөвлөгөөг 200 хувиас дээш биелүүлдэг юм. Манай сүлжих цех өнгөрсөн 8 дугаар сарын төлөвлөгөөг 114 хувиар биелүүлсэн бол 9 дүгээр сарын төлөвлөгөөг 120-иос дээш хувиар биелүүлэх бололцоотой байна. Ах дүү Хятад ажилчид манай орны бүтээн байгуулах их үйлсэд хувь нэмрээ оруулж чин сэтгэлээр туслалцаж байгаа нь манай хоёр улсын улам зузаарч байгаа найрамдлын бэлэг тэмдэг мөн. Норов (Цэмбэний фабрикийн сүлжих цехийн ажилчин) Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 3-р нүүрт. Хятад улсын үндэстний цөөнхийн хөгжил, бадрал Б.Н.Х.А.Улсад ажилчин, тариачны холбоон дээр үндэслэж ажилчин ангиар удирдуулсан ардын ардчилсан төр тогтсон билээ. Тэр нь үндэстний асуудлыг шийдвэрлэх бүрэн бололцоо өгснөөр тус улсын олон үндэстний ард түмний тэгш эрхтэй, эрх чөлөөтэй том гэр бүлд багтах болжээ. Б.Н.Х.А.Улсын хамгийн олон хүнтэй үндэстэн нь бүх орны хүн амын 94 % орчим нь болдог хятад (хань) хүмүүс юм. Бас цөөн хүн амтай үндэстний цөөнх гэж нэрлэгддэг үндэстэн ястнууд олон байна. Эдгээр нь бүгд 35 сая хүн амыг хамардаг юм. Тэдгээрийн дотор Монгол, Төвд, Солонгос, Чжуан, Маньжур, Уйгар зэрэг ястнууд багтдаг юм. Хувьсгалаас урьд үндэстний цөөнх нь хатуу ширүүн дарлалыг эдэлж улс төр, эдийн засгийн талаар ямар ч эрх мэдэлгүй байсан билээ. Хятад улсын үндэстний цөөнх нь нийгэм, эдийн засгийн талаар янз бүрийн нөхцөлд байгаа буюу тэдгээрийн хөгжил нь тэгш биш байгаа юм. Ардын засгийн газраас үндэстний цөөнхийн хөгжлийнх нь онцлог байдлыг харгалзан соёлоор хоцрогдсон ястнуудад янз бүрийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд тэдгээр нь социалист хөгжилтийн замаар итгэлтэй давшиж байна. Коммунист нам, ардын засгаас үндэстний автономит районы олон талын хөгжил, урагшлах хөдөлгөөнд уудам замыг нээгдүүлэхийн тулд дотоодынхоо асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэдэг болгох улс төрийн бодлогыг явуулж байна.


353 Б.Н.Х.А.Улсыг тунхаглахын өмнө бүр 1947 оны 5 дугаар сарын 1-нд хятадын Коммунист намын удирдлагаар дотоод Монголыг автономит болгожээ. Одоо дотоод Монгол нь 1 сая гаруй хавтгай дөрвөлжин км газартай буюу өөрөөр хэлбэл Хятадын бүх газар нутгийн 9-ний 1 хувь нь болдог юм. Чөлөөлөгдсөнөөс хойш үндэстний автономит район 66-г буй болгожээ. Хятадын үндэстний асуудлыг шийдвэрлэх ганц түлхүүр нь үндэстний автономит районыг тогтоох явдал мөн гэдэг нь сүүлийн хэдэн жилийн ажиллагаагаар нотлогдсон байна. Үндэстний автономит районыг тогтоосны үр дүнд үндэстэн бүрийн дотоодын нэгдэл болоод үндэстнүүдийн хоорондох холбоо нягтран батжиж янз бүрийн ястнуудын идэвх чармайлт, эх оронч үзэл нь дээшилсэн бөгөөд мөн үндэстний цөөнхийн улс төр, эдийн засаг, соёл нь хэлбэрэлтгүй өсч байна. Сүүлчийн 6 жилийн дотор үндэстний районы эдийн засаг шуурхай хөгжиж байна. Чөлөөлөгдсөний дараа хятад улсад үндэстний районоос үйлдвэрлэдэг орон нутгийн бүтээгдэхүүний үнийн тэнцвэргүй байдлыг устгаснаар юмны үнэ 4-5 дахин хямдарсан бөгөөд тус орны бусад районд тээвэрлэдэг тээвэр, үйлдвэрийн эд барааны үнийг ихээхэн хямдруулжээ. Одоо тус орны үндэстний районд улсын худалдааны байгууллага 2400 ажиллаж байна. Үндэстний районы худалдааг хөгжүүлж байгаагийн нэг баримт нь засмал зам тавьж байгаа явдал юм. Энэ засмал зам нь Хятад орны районуудын төвүүдийг холбож үндэстнүүдийн цөөнхийн эдийн засаг, соёлын хөгжилд чухал рольтой юм. Малтай районы мал аж ахуй бүх талаараа хурдан дээшилж малын тоо нь өсч байна. Одоо нийт 18 сая гаруй мал байгаа бөгөөд эрх чөлөөгөө олохын өмнөхтэй жишвэл 1953 онд 6 саяаар нэмэгджээ. Монгол, Киргиз, Казах, Таджих зэрэг 600000 хүмүүс малын ажил эрхэлдэг бөгөөд аж амьдрал нь дээшилсээр байдаг. Газар тариалангийн районы үндэстний цөөнх нь засгийн газраас зээллэгээ хэрэглэж байгаа бөгөөд үүний үр дүнд үндэстний районы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ерөнхийдөө дайны өмнөх хэмжээнд хүрээд зарим нэг районд давжээ. 1950 оны 11 дүгээр сард байгуулагдсан Төвдийн автономит районы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл жил тутам өсөн дээшилж байна. Сүүлийн жилүүдэд эндхийн 4000 га атар газрыг эзэмшин газаргүй болоод бага газартай тариачдын хэрэгцээнд ашиглах болжээ. Ардын засгийн газраас энэ районы тариачдад хөдөө аж ахуйн янз бүрийн зэвсэг 240 мянга, мөн янз бүрийн зээллэгээ олгосон нь тариачдаас үйлдвэрлэлийн бэрхшээлийг даван туулахад их туслалцаа болжээ. Одоо хөдөө аж ахуйн хоршоолол болоод хоршин хөдөлмөрлөх хөдөлгөөн үндэстний цөөнхийн олонхи районд өрнөж байна. 1954 оны сүүлчээр автономит муж дотоод монголын бүх тариачдын 70 хувь нь харилцан туслалцах бригад болоод хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоололд нэгдсэн байлаа. Мөн энэ мужид мал аж ахуйн 5000 гаруй харилцан туслалцах хөдөлмөрийн бригад байгуулагджээ. Үндэстний зарим нэг районд үйлдвэр байгуулах явдал өрнөж байна. Урьд огт үйлдвэрлээгүй байсан автономит муж дотоод Монголд мал аж ахуй болоод газар тариалангийн хөгжлийг хангахад зориулагдсан 200 гаруй үйлдвэрийн газрыг байгуулжээ.


354 Улсаас үндэстний районуудын эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаарал тавьж байна. 1953 онд улсаас эрүүлийг хамгаалахад зориулсан хөрөнгө нь 1952 оныхоос бараг 2 дахин илүү буюу 227 сая гаруй юань болжээ. Урьд үндэстний цөөнхийн районд бараг эмнэлгийн газар байгаагүй бол харин 1953 оны эцэст больниц 38-ыг байгуулж өдий төдий газруудад эмнэлгийн тусламж үзүүлэх газар, районы эмнэлгийн салбар ажиллаж байна. Үүний үр дүнд үндэстний районуудын эрүүл мэндийн байдал сайжирчээ. Үндэстний районуудын гэгээрэл боловсрол мөн өрнөн хөгжиж байна. 1953 онд эдгээр районы гэгээрэл боловсролд улсаас 90 миллиард 900 сая юань төсөвлөжээ. Энэ нь 1951 оныхоос 7 дахинаас илүү болжээ. Урьд үндэстний зарим нэг районд сургууль маш цөөн, заримд нь байсангүй. Үндэстний цөөнхийн заримд нь бүх хүн амын 95 хувь нь бичиг үсэг мэддэггүй байлаа. Одоо үндэстний цөөнхөд зориулан тусгай сургууль бий болгожээ. Мөн тэдгээрт суралцагчдын тоо ихээхэн өсчээ. Нам засгаас үндэстний цөөнхийн төлөөлөгчдөөс аж ахуй, засаг, захиргаанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд онц анхаарал тавьж байна. Одоо хятад улсын үндэстний цөөнхийн районд 7 институт байгуулжээ. Эдгээр институтэд 12 мянга шахам сурагчид суралцаж байгаа бөгөөд 760 мянга гаруй хүмүүс сургуулиа төгссөний дараа өөрсдийнхөө нутагт ажиллахаар явжээ. Нилээд олон хүмүүс төгсөөд янз бүрийн байгууллагуудад удирдах ажил хийж байна. Эрх чөлөөгөө олохоос өмнө үндэстний цөөнхийн хэлэн дээр ном хэвлэл маш цөөн тоогоор хэвлэгдэж байлаа. Эрх чөлөөгөө олсны дараа энэ байдал эрс өөрчлөгджээ. 1953 оны сүүлчээр Монгол, Солонгос, Уйгар, Казах, Төвд хэл дээр болоод бусад ястны хэл дээр 1000 төрлийн сурах бичиг зэрэг ном хэвлэл 20 сая хувиар хэвлэгдэн гарсан байна. Одоо Хятад улсад 21 сонин, 26 сэтгүүл үндэстний цөөнхийн хэлэн дээр гаргаж байна. Хятад улсад үндэстний цөөнхийн зан заншил, ёс суртахууныг бүрэн хүндэтгэж үздэг билээ. Шинэ хятад улс нь үндэсний асуудлыг үндсэндээ шийдвэрлээд социализмын замаар урагшилж байна. Хятад улсад үндэстний цөөнх нь 6-хан жилийн дотор улс төр, эдийн засаг, соёл боловсрол нь ийм их бадран хөгжжээ. Аугаа их хятад улсын олон үндэстний нягтармал нэгэн гэр бүлд багтсан үндэстний цөөнхийн цаашдын бадрал, ах дүүгийн найрамдалт Монголын ард түмэн их амжилт олохыг Б.Н.Х.А.Улс тогтсоны 6 жилийн ойг тохиолдуулан ерөөж байна. Отгон Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 3-р нүүрт. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуй, соёлын бүтээн байгуулалтын амжилт” гэсэн үзэсгэлэнг Улаанбаатарт нээв Б.Н.М.А.Улсын Гадаадтай Соёлоор Харилцах товчооноос Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 6 жилийн ойгоор тохиолдуулан “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж


355 ахуй, соёлын бүтээн байгуулалтын амжилт” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг 10 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотын Элдэв-Очирын нэрэмжит кино театрт нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд нөхөр Дамдин, Лхамсүрэн, Аварзэд нар байлцав. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, СССР-ээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.И.Писарев, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер нар болон эдгээр элчин сайдын яамны гишүүд, бас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Яамдын сайд, нийслэлийн нам, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, шинжлэх ухаан, соёл, урлагийн зүтгэлтэн нар байлцав. Б.Н.М.А.Улсын Гадаадтай Соёлоор Харилцах Товчооны дарга нөхөр Цэрэндорж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуй, соёлын байгуулалтанд олсон асар их амжилтыг тэмдэглэж товч үг хэлээд улаан торгон туузыг хайчилж үзэсгэлэнг нээв. Энэ үзэсгэлэнд аугаа их Хятадын ард түмэн, Бүгд Найрамдах эрх чөлөөт улсынхаа 6 жилийн түүхэнд их амжилт олсныг яруу тод харуулжээ. Энэ үзэсгэлэнг нийслэлийн олон зуун хөдөлмөрчид сонирхон үзэж байна. Үнэн сонин. 1955.10.02. Ням. №232 (6140) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яаманд дайллага болсон нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 6 жилийн ойг тохиолдуулан энэ оны 10 дугаар сарын 1-нд дайллага хийв. Дайллага дээр нөхөр Д.Дамба, Б.Дамдин, Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Б.Ширэндэв, Д.Балжинням, Б.Жамбалдорж, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч С.Аварзэд, Л.Цэнд, Б.Н.М.А.Улсын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын орлогч С.Аварзэд, Л.Цэнд, Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч Д.Цэдэв, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын үүргийг гүйцэтгэгч С.Равдан, Б.Н.М.А.Улсын яамдын сайд: Т.Бавуудорж, П.Баатар, Л.Дамдинжав, М.Жамсран, Ц.Жанчив, Д.Моломжамц, С.Ядамсүрэн, М.Х.З.Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Ядамсүрэн, Б.Н.М.А.Улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Н.Жагварал, Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга Ж.Пүрэв, Улсын банкны дарга Г.Балжид, Улсын радио хорооны дарга Л.Пүрэв, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга Б.Жаргалсайхан, Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ламжав, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа, Барилгын хэрэг эрхлэх газрын дарга Гончиг, Хоршоодын төв холбооны дарга З.Ганжууржав, үйлдвэрлэлийн хоршоодын төв зөвлөлийн дарга Д.Дэмчиг, МОКС-ын Төв Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Л.Дүгэрсүрэн, соёлоор харилцах товчооны дарга Д.Цэрэндорж, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, Б.Н.М.А.Улсын Яамдын сайдын орлогч: Ч.Авирмэд, Б.Балжинням, Д.Гарамжав, Ж.Лхагвасүрэн, Ц.Найдансүрэн,


356 Д.Түмэндэлгэр, М.Цэрэн, Н.Ядамжав, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар болон шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн нар байв. Мөн дайллага дээр СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер болон дурдсан элчин сайдын яамдын гишүүд байлцав. Дайллага дээр харилцан үг хэлэв. Дайллага дотно элэгсэг байдалтай болов. Үнэн сонин. 1955.10.02. Ням. №232 (6140) 1-р нүүрт. МОНГОЛ-ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ АХ ДҮҮГИЙН НАЙРАМДАЛ Өнөөдөр Монголын ард түмэн Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны 3 жилийн ойг маш их баяр бахдалтай тэмдэглэж байна. Монгол-Хятадын ард түмэн, эрт дээр үеэс эхлэн айл хөршийн нөхөрсөг дотно харилцаатай байхыг эрмэлзсээр ирсэн билээ. Монголын малчин, Хятадын ажилчин, тариачид нь гадаад дотоодын дайсныг эсэргүүцсэн хувьсгалт тэмцэлдээ, харилцан бие биеэ халуунаар талархан, дэмжсээр ирсэн түүхтэй байна. Хятадын ард түмэн яруу алдарт комуннист намынхаа удирдлагаар даян дэлхийн түүхт ялалт хийж 1949 онд Бүгд Найрамдах Хятад ард улсыг тунхагласнаар манай хоёр улсын ард түмний хэдэн зуун жилийн хүсэл эрмэлзэл биелсэн билээ. Аугаа их Октябрийн хувьсгалын нөлөө, Зөвлөлтийн ард түмний чин сэттгэлийн тусламж, дэмжлэгийн ачаар эрх чөлөө тусгаар тогтнолоо байлдан олсон Монгол ба Хятадын ард түмний хооронд эрх тэгш, харилцан бие бие хүндэтгэх, улс ардын аж ахуй, соёлын хөгжүүлэх зэрэгт харилцан бие биедээ туслах зарчмыг үндэс болгосон ах дүүгийн ёсны элэгсэг дотно харилцаа тогтсон юм. Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын хооронд дипломат харилцаа тогтоож, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай 1952 оны 10 дугаар сарын 4-нд Бээжин хотод үсэг зурсан хэлэлцээр, Монгол-Хятадын ард түмний найрамдалт харилцааг улам шинэ шатанд гаргаж, Монгол-Хятадын ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн энэ хэлэлцээрийн үндсэн дээр манай хоёр орны эдийн засаг соёлын харилцаа хэлбэрэлтгүй хөгжин бэхжиж байна. 1953 онд тус хоёр орны хооронд шуудан цахилгаан, түүнчлэн зээллэгийн тухай хэлэлцээр байгуулсан билээ. Манай хоёр орны аль алиндаа ашигтай хийж байгаа худалдаа, нэр төрөл, үнийн дүнгийн талаар жилжжс жилд өсөн нэмэгдсээр байна. Б.Н.М.А Улс ба Б.Н.Х.А Улсын хооронд 1954 оны 8 дугаар сараас эхлэн телефон харилцаа бий болсон юм. Бас манай хоёр улсын хооронд үйлдвэр, барилгын ажилчдыг харилцан явуулах практик хийлгэх ажил 1954 оноос эхэллээ. Б.Н.Х.А.Улсад үйлдвэрийн практикаар очсон манай ажилчид нөхөрсөг Хятадын ард түмнээс олон юм сурч ирээд эх орныхоо үйлдвэрт нэвтрүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэж байна.


357 СССР, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын ард түмний мөнхийн найрамдлын бэлэг тэмдэг болсон Улаанбаатар-Цзининийн төмөр зам тавьсан нь манай орны аж ахуй, соёлыг хөгжүүлэх асар их түлхэц болж СССР, Б.Н.Х.А. Улстай байгуулсан манай эдийн засаг соёлын хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөн бэхжүүлэх шинэ сайхан бололцоог нээж өгсөн юм. Монгол-Хятадын ард түмний бат найрамдал, хамтын ажиллагаа өсөн бэхжиж байгаагийн бас нэг шинэ тоод баримт бол их хятадын ард түмэн манай улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх энх хөдөлмөрийн агуу их үйлсэд хятадын ард түмний үзүүлж байгаа их тусламж мөн. Одоо манай үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйд монгол ажилчдын хамт төрөл бүрийн мэргэжил бүхий олон мянган хятад ажилчин ажиллаж байна. Манай хоёр улсын соёлын хамтын ажиллагаа өргөжин, Монгол-Хятадын ард түмэн харилцан бие биеийнхээ амьдрал тэмцэлтэй улам өргөн танилцаж байна. Манай хоёр улсын соёлын хамтын ажиллагааны талаар авч явуулах арга хэмжээг жил бүр тодорхой төлөвлөгөөтэй гүйцэтгэх болов. 1953-1954 онуудад манай орон даяар болж өнгөрсөн Монгол-Хятадын найрамдлын 10 хоног нь социализмын байгуулалтын замд аугаа их хятадын ард түмний олж байгаа асар их амжилттай монголын хөдөлмөрчдийг гүнзгий танилцуулахад ихээхэн ач холбогдолтой болсон билээ. Манай хоёр орны хооронд соёл, урлаг, шинжлэх ухааны төлөөлөгчдийг өргөн явуулж байна. Энэ нь манай хоёр улсын соёл, урлаг, шинжлэх ухааны амжилтуудтай ойр дотно танилцаж, харилцан туршлагаа солилцоход их тус дөхөм болж байгаа төдийгүй, манай хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдлыг цаашид бэхжүүлэхэд маш их ач холбогдолтой юм. Манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, ардчилал, социализмын лагерийг бататган бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж байна. Монголын ард түмэн өөрийн өмөг түшиг аугаа их, Зөвлөлт Холбоот Улс болоод их хөрш Б.Н.Х.А.Улстай байгуулсан мөнхийн найрамдлаа цаашид улам хөгжүүлэн бэхжүүлж, энх тайван, ардчилал социализмын үйл хэргийн төлөө цуцалтгүй тэмцэх зориг шийдвэр төгс байна. Үнэн сонин. 1955.10.04. Мягмар. №233 (6141) 1-р нүүрт. Бээжинд баяр ёслол болсон нь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаас ...Таньаньмыний талбай сүр жавхлантай байлаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан өдрийн ойг аугаа их хятадын ард түмэн энэ жил энэ талбайд 6 дахь жилдээ баяр жавхлантай тэмдэглэлээ. Таньяаньмыний хаалгыг МАО Цзе-дуний том хөрөг. “Бүгд Найрамдах Хятад Улс мандтугай!”, “Дэлхий дахины улс түмний аугаа их нэгдэл мандтугай!” гэсэн лозунгоор чимсэн байна.


358 Талбайд Ардын Чөлөөлөгч Армийн ангиуд, цэргийн академийн сонсогчид, цэргийн янз бүрийн сургуулийн сурагчид, цэргийн шинэ хувцастай жагссан байв. Индэр дээр хятадын комуннист намын төв хорооны гишүүд, ардчилсан олон намын хүмүүс удирдах хүмүүс, бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд, албан яамдын хариуцлагатай ажилтан, үйлдвэрчний эвлэл, залуучуудын эвлэлийн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, хөдөлмөрийн баатар, мөн Ардын Чөлөөлөгч Армийн баатарууд, алдарт эрдэмтэн, утга зохиол, урлагийн зүтгэлтэн нар байв. Индэр дээр бас дипломат корпусын гишүүд, түүнчлэн зохиолч А.Сурков тэргүүтэй зөвлөлтийн соёлын зүтгэлтний төлөөлөгчдийн гишүүд байв. Талбайд Польш, Чехословак, Энэтхэг, Индонез, Бирм, Англи, Франц, Япон зэрэг 55 орны 1600 гаруй төлөөлөгч байв. ... 10 цаг болов. Нөхөр Мао Цзе-дун, Чжу Дэ, Лю Шао-ци,Чжоу Энь-лай нарын зэрэг нам, засгийн газрын удирдагчид. Б.Н.Х.А. Улсын маршлууд төв индэр дээр гарч ирмэгц цуглагсад нижигнэтэл алга ташиж угтав. Бээжин хотын дарга Пын Чжэнь баярын ёслол нээснийг мэдэгдэв. Б.Н.Х.А.Улсын батлан хамгаалах яамны сайд маршал Пын Дэ-хуай задгай машинтай гарч ирээд парад командлагч хурандаа генерал Ян Чен-у-гийн рапортыг хүлээн аваад түүний хамт цэргүүдийн өмнүүр явав. Тэгээд маршал Пын Дэ-хуай индэр дээр гарч баярын тушаал уншин сонсголоо. Ёслолын марш эгшиглэж цэргийн парад эхлэв. Хамгийн түрүүнд, Ардын Чөлөөлөгч Армийн цэргийн академийнхан индрийн өмнүүр өнгөрч, түүний хойноос цэргийн сургуулийн сурагчид, тэнгисийн ба явган цэргийн ангиуд эгнээ эгнээгээр явж байлаа. Талайд моторын дуу нижгнэн, явган цэрэг, десантынхан гарч ирэв. Дараа нь артилерчид, танкчдын жагсаал явав. Нийслэлийн хөдөлмөрчид ба зочид, ардын хувьсгалын ялалт, аугаа их хятадын ард түмний энх цагийн хөдөлмөрийг сонор соргогоор сахин хамгаалж байгаа Ардын Чөлөөлөгч Армийн алдарт дайчдад алга ташин баяр хүргэж байв. Таньаньмыний талбай дээгүр реактив нисэх онгоцууд шунгинан өнгөрөв. Цэргийн парадын дараа хөдөлмөрчдийн жагсаал эхлэж, нийслэлийн тэргүүний хөдөлмөрчдийн тугт нэгдсэн цуваа явав. Намрын сэрүүн салхинд 5 таван хошуут гал улаан туг жавхлантай сайхан намирч байв. Хөдөлмөрчдийн жагсаалд орлцогчид баярын лозун, жолоодогч Мао Цзэдунгийн хөрөг бас хятадын коммунист нам засгийн газрын удирдагчид ах дүү коммунист ба ажилчны намын удирдагчдын хөргийг барьж явав. Хөдөлмөрчдийн жагсаал зай завсаргүй цувж “Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай!”, “Мао Цзэ-дун мандтугай!” гэсэн уриа цууриатуулж байв. Хөдөлмөрчдийн жагсаалд оролцогсод хятад ард улсын хөдөлмөрчдийн жагсаалд оролцогсод хятад ард улсын хөдөлмөрчдийн хөдөлмөрийн аугаа их амжилтыг үзүүлсэн транспарант, шиннэ машин механизмийн загвар барьж явав. Бээжин хотын нэхмэлийн фабрикийнхан, нэхмэлийн үйлдвэрлэлийг 1952 оныхоос 8 дахин нэмэгдүүлжээ. Нийслэлийн авто машины засварын ажилчид анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний гурван жилд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг 3 дахин нэмэгдүүлжээ. Урсах усхы адил


359 цувран үргэлжилсэн үй түмэн хүний дунд “тариачин ах дүү нартаа хөдөө аж ахуйн хямд машин олныг үйлдвэрлэж өгье!” гэсэн лозун бүхий комбайн явж байлаа. Индрийн өмнүүр “Ази Африкийн улс түмний найрармдал мандтугай!” гэсэн алтан үсэгтэй лозун барьсан залуучууд, сурагчид, оюутны жагсаалын цуваа явж өнгөрөв. “Даян дэлхийн энх тайван мандтугай!”, “Хятадын коммунист нам мандтугай!”, “Мао Цзэ-дун мандтугай!” гэсэн бичигтэй шар хүрээ бүхий бөмбөрцөгүүд агаарт алгуурхнаар дэгдэж байлаа. Хятадын ард түмний соёлын байгуулалтын их амжилтыг соёл урлагийн ажилтан нар яруу тодорхрой харууллаа. Тэд Б.Н.Х.А. Улсын сүлд тэмдэгтэй том цэнхэр туг барьж бөмбөг нижигнүүлэн, жүжигчид “барс” ба “луугийн” үндэсний бүжиг бүжиглэж, урьд одоогийн опер драмын хэсгээс тоглож байв. Жагсаалын сүүлчээр нийслэлийн биеийн тамирчдын цуваа явж өнгөрөв. Буудлагын чимээ нижигнэн, Таньаньмынь талбай дээгүүр Б.Н.М.А.Улс, СССР-ийн туг, лозун бүхий олон өнгийн бяцхан парашютууд агаарт дэгдэв. Баярын жагсаал 3 цаг орчим үргэлжилж 500 мянгаад хүн оролцлоо. 1955 оны үндэсний баяр улс түмний энх тайван найрамдал социализмын төлөө тэмцэлд хятадын 600 сая ард түмний аугаа их хүч, эв нягтралыг дахин тодорхой харуулав. Орой нь Таньаньмынь талбайд ард олны өргөн цэнгэл боллоо. Энх хөдөлмөрийг эрхлэгч хятадын аугаа их ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 6 жилийн ойн баярыг эх орныхоо хүчин чадлыг улам бэхжүүлэн хөгжүүлэх итгэл зориг төгс сэтгэлээр тэмдэглэн өнгөрүүлэв. Д.Эрдэмбилэг Бээжин. 10 дугаар сарын 1. Үнэн сонин. 1955.10.04. Мягмар. №233 (6141) 1-р нүүрт. Хятад нөхдийн амжилт Улаанбаатар хотын 9 дүгээр артельд ажиллаж байгаа хятад ажилчид чармайлттай ажиллаж шинэ сайхан зүйлийг хийж артелийнхаа сар улирлын төлөвлөгөөг биелүүлэхэд их хувь нэмэр оруулж байна. Мужаан нөхөр Чий Пу-да, Чин Жий-лу нар янз бүрийн гоёмсог эдлэл, зургийн жааз, шүүгээ зэрэг хөдөлмөрчдийн өргөн хэрэгцээний гоёмсог модон эдлэлүүдийг олноор үйлдвэрлэж байна. Төмрийн дархан Лий Жин-тө, Бай Чан-шан нар, барилгад хэрэглэх багаж, авто машинын түлхүүр, халуун тогоо зэрэг зүйлийг шинээр хийжээ. Хятад ажилчин нөхөр Ма Чуа-лу, Жу Жий-жө нар сайн чанарын чулуугаар янз бүрийн чимэглэлийн зүйл, товч, шигтгээ, соруул, нүдний шил зэргийг хийж байна. Тус артельд ажиллаж байгаа хятад ажилчид, сар бүрийнхээ нормыг 125-250 хувиар биелүүлж байна. Үнэн сонин. 1955.10.06. Пүрэв. №235 (6143) 1-р нүүрт. ХЯТАД АЖИЛЧИД ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖИЛД ТУСАЛЖ БАЙГАА НЬ


360 Барилгын ажил дээр Замтын нэгдлийн ажилд туслалцахаар очсон хятад нөхөд ажилдаа орсоор удаагүй байгаа боловч нэгдлийн ажилчдын сууцны барилга, гараашийн барилгыг хэдхэн хоногт барьж дуусгаад ашиглалтад оруулжээ. Мужаан Ван Хүн-сянь, шаварчин Лив Ван-лин нар барилгыг түргэн чанартай барьдаг аргаа монгол барилгачиддаа зааж сургаад монгол-хятад барилгачид жигд сайн ажилладаг болжээ. Төмрийн дархан Юй мао-сян, Сүн Пэй-шань нар эрдэнэ шиш хэрчдэг хутга, тариалсан ногооны хөрсийг зөөлрүүлдэг жижиг тахир хүрз, хоолны заазуур, авто машин, өвс тарианы машины элдэв хэрэгсэл, барилгын цүү нугас зэрэг жижиг хэрэгсэл зэрэг 10 гаруй шинэ нэр төрлийн зүйл санаачлан хийж хэрэглэдэг болгосноор дээрх нэр төрлийн зүйлийг захиалгаар ирүүлдэг байсан явдпыг зогсоожээ. Үүний үрээр ажлын явцыг түргэтгэхэд их тус үзүүлсэн байна. Бас мужаан Фу Чтен-юу, Цао Лян-юйн нар монгол мужаан нөхдөөрөө модон тэрэг хийх аргыг заалгаж сураад 20 гаруй модон тэргийг чанар сайтай хийсэн байна. Жаргалантын аж ахуйд Жаргалантын сангийн аж ахуйд тариа ногоо хураах зэрэг их ажил өрнөж байна. Энэ нь аж ахуйд нөхөр Цүй Уан-бинний удирдлагаар 100 гаруй хятад ажилчин ажиллаж байна. Тэд сангийн аж ахуйн салбар бүрийн ажилд монгол нөхөдтэйгөө хамтарч ажиллаж байгаа юм. Ялангуяа ногоо, барилга дээр ажиллаж байгаа хүмүүс сайн амжилт гаргаж байна. Нөхөр Зо Шэн-иүйн удирдсан ногоочин тус аж ахуйн тариалсан төмс, байцаа, сонгино, үхрийн манжин зэрэг янз бүрийн ногооны ургацыг нэмэгдүүлэх талаар чармайлттай ажиллажээ. Газрын хөрсийг сийрэгжүүлэх, услах, зэрлэг ургамлыг түүх ажлыг ногооны төрөл бүр дээр 2-3 удаа хийжээ. Тэд тариалсан ногоог арчлах ажлыг чанартай хийсний үрээр арвин ургац авч байна. Хурааж байгаа ногооны байдлаас үзэхэд нэг ширхэг байцаа 5-6 кг байна. Хураасан төмсний дотор ширхэг нь 1 кг хүрч байгаа төмс олон харагдаж байлаа. Ногооны Ян Гэн-шиу, Жан Иүй-жү, Жан Ти-цин, Сүн Шин-юан, Сү Цан-шинюу нар ногоо арчлах, хураах ажил дээр нормоо олон арван хувиар давуулан биелүүлж байна. Барилга дээр ажиллаж байгаа 10 гаруй хятад хүмүүс монгол 10 мужаантайгаа хамтарч ажиллаад зөвхөн сүүлийн 2 сарын дотор гараашийн 12 тасалгаатай барилга, контор, хүүхдийн цэцэрлэг, халуун усны барилгыг засжээ. Бас 4 айлын сууцны 1-2 дугаар барилга, сургуулийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Мөн 3 дугаар барилга нь дуусах гэж байна. Ногоо хадгалах 5 зойр барьж элбэг устай худаг нэгийг гаргажээ. Мужаан Ван Шин-дэ, шаварчин Фэн Бай-юү нар барилгын ажилд идэвхтэй ажиллаж байна. Өвгөн Ян Хуй-шүн, ажилчин Жиан Шиюу-мин нар пийшинг маш түргэн сайн чанартай барьж байна. Нөхөр Ли Жүн-хүй хэдэн нөхөдтэйгөө хамтарч тоосго үйлдвэрлэх баюуг санаачлан байгуулаад өдөрт 1000 гаруй тоосго үйлдвэрлэж байна.


361 Ажилчин Ли Шин-ян, Ли Хай-нь нарын 6 нөхөд монгол нутагт ирж ажилласны завшаанд заавал нэг төрлийн шинэ мэргэжилтэй болно гэж сангийн аж ахуйдаа хүсэлтээ гаргаад комбайны туслах жолоочоор идэвхтэй ажиллацгааж байна. Тус аж ахуйд ажиллаж байгаа хятад хүмүүс бүтээлчээр хөдөлмөрлөж байгаа учир аж амьдрал нь үлэмж дээшилжээ. Тариа ногоо услагч ажилчин Жан Хун-нинь үүрэгт ажлаа хэдэн арван хувиар давуулан биелүүлдэг учир нэг сард 600 гаруй төгрөгийн цалин авч байна. Бас боловсрол хүмүүжлээ дээшлүүлэхийн төлөө ном унших, дуу танц сурах, монгол хэл бичиг сурах талаар энд байгаа хятад нөхөд багагүй ажиллаж байна. Энэ хүн ирсэн цагаасаа хойш монгол хэл бичигт суралцахын төлөө чармайн орлдсоор барахгүй монголын шинэ бичгийг мэддэг болжээ. Орхоны аж ахуйд Тус аж ахуйд очсон хятад ажилчдын олонх нь барилга дээр ажиллаж байгаа гэнэ. Тэд тус аж ахуйн контор, хүн малын эмнэлэг, хоршоо, клуб, сургуулийн барилгыг засаж тохижуулжээ. Мөн тариа агуулах том байшин, тахианы байр барьжээ. Одоо урт нь 80 м, өргөн нь 40 гаруй метр, 150 тонн ногооны багтаамжтай агуулах, гурван айлын орон сууцны барилгыг барьж бараг дуусаад байна. Энэ аж ахуйд ажиллагч хятад ажилчдыг даргалж байгаа нөхөр Лю Юе-дун бол нөхдөө сайн удирдаж ажлаа чадмаг зохион байгуулдаг хүн юм. Үүний үрээр тус аж ахуйн аль ч төрлийн ажилд ажиллаж байгаа хүмүүс нормоо жигд давуулан биелүүлж бүтээлч амжилт гаргадаг учир аж ахуйн ажилд их туслалцаа үзүүлж иржээ. Барилгын аравны дарга Ян чи, мужаан Ли Юй-лин, шаварчин Жан Мөн-лүй, тоосго өрөгч Инь Фу-шан, тоосго цохигч Гүн Шан-шен нар онцгой сайн ажиллаж байна. Тус аж ахуйн тариа ногооны бригад дээр ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн гавшгай ажиллаж байна. Ажилчин Жан Тай-хэ, Жан Сан-гүн, Хан Шин-хуа, Жан Теэ-мин, Чан Чин-гао нарын зэрэг тариа ногоо хураах ажилд өдрийн нормоо 2 дахин биелүүлж байгаа тэргүүний ажилчид энд олон байна. Борнуурын аж ахуйд Тус аж ахуй бол сүү ногооны аж ахуй юм. Ногоо хураалтын ажил нь бараг дуусаад байгаа гэнэ. Энэ жил 160 га газарт төмс, байцаа, үхрийн манжин зэрэг ногоо тариалсан байна. Энэ аж ахуйн ногооны талбайд ажилласан монгол-хятад ажилчид ногооны ургацыг ахиулах талаар их чармайлт гаргаж тариалман ногоог арчлах бордох ажлыг чанартай гүйцэтгэжээ. Ялангуяа ногооны газрыг химийн бордоогоор ханаснаас гадна орон нутгийн бордоог (бууц) халуун усанд хийж эсгэж боловсруулаад газраа бордсон нь ногооны ургалтад жирийн бордолтоос илүү их ашигтай тэжээл өгсөн байна. Газрын бордолт, ногоог услах, зэрлэгийг түүх зэрэг тариалсан ногоог арчилж хамгаалах ажлыг сайн хийсний үрээр бүх төрлийн ногооны ургац өнгөрсөн жилийнхээс хавигүй давуу боллоо гэж аж ахуйн дарга Бүрэгваа ярив.


362 Одоогийн байдлаар га тутмаас 6-12 тонн ургац аваад 95 га газраас 700 тонн төмс хурааж авчээ. Энэ жил 13 га газраас 185 тонн байцаа авахаас 300 тонн байцаа авах бололцоотой болсон юм байна. Нөхөр Хэ Жэн-ювон даргатай 120 шахам хятад ажилчин энд ажиллаж байна. Тэдний олонх нь, тус аж ахуйн ажилд туслалцахаар очсон хөдөө аж ахуйн техникумын сургуулийн сурагчидтай хамтарч ажиллаад ногоог хугацаанд нь түргэн хураасан байна. Бүлгийн дарга Лю Ые-лень,Жан Фу-шан, Лю Де-лиан, ногоочин Шин Жан-ши, Зо Тенюүе, Ма Го-шү, нарын зэрэг нөхөд ногоо хураалтын ажил дээр үлгэртэй ажиллаж байгаагаас гадна төмсийг хураахын хамт таваар, үр, малын тэжээлийнхээр ялгаж савладаг учир машинаар ачих, буулгах, ялгах, хадгалах газарт дахин ачиж буулгах зэрэг олон дамжлагын ажлыг хорогдуулж өгснөөр аж ахуйн ногоо хураалтын ажлыг маш түргэтгэжээ. Тус аж ахуйн барилга дээр ажиллаж байгаа хятад нөхөд талхны газар, цахилгаан станц, гуанз, зочдын байр, ногооны 2 том агуулахыг тус тус шинээр барьсан байна. Шаварчин Лүй Вэн-чин, Жан Ден-юүй, Ли Шин-лень, Мен Хуань-дэ нар барилгын шавардлагыг онц сайн чанартай хийдэг байна. Ялангуяа ажилчин Фүн-шан бол пийшин барих мэргэжилтэй хүн юм. Энэ хүн тоосгоор пийшин бариад маш сайн боловсруулсан шавраар шаварддаг. Тэгээд элсдэж хамгийн гадуур цементээр өнгөлдөг байв. Ингэж барьсан пийшин цэвэр үзэмжтэй болдгоос гадна олон жил засвар хийлгэлгүй эдлэгддэг юм байна. Ажилчин Лю Хуй-шань, Жан Бай-юу, Гүн Дэ-линь нарын санаачлагаар байгуулсан тоосго баюу нь 50 жил ашиглагдаж чадахаар чанартай хийгджээ. Нэг ээлжинд16 мянган тоосго шатаадаг бөгөөд байгуулж ашиглалтад орсноосоо хойш 50 гаруй мянган гаруй тоосго шатаагаад байна. Хятад нөхдийн гаргаж байгаа эдгээр санаачлага, бүтээлч амжилт нь манай хөдөө аж ахуйн ажилд ах дүү ёсны хувь нэмэр болж байна. Д. Цэрэндорж Үнэн сонин. 1955.10.06. Пүрэв. №235 (6143) 2-р нүүрт. Б.Н.М.А.Улс, СССР, Б.Н.Х.А.Улсын төмөр замын төлөөлөгчдийн бага хурал Улаанбаатар хотод болсон нь Б.Н.М.А.Улс, СССР, Б.Н.Х.А.Улсын төмөр замын төлөөлөгчдийн бага хурал, энэ оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 17 хүртэл Улаанбаатар хотод болов. Энэ бага хурал, СССР, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хооронд 1956 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төмөр замын шууд зам харилцаа нээх явдалтай холбогдох асуудал хэлэлцэв. Энэ бага хурал хийсэн ажлынхаа дүнд: 1.СССР, Б.Н.Х.А.Улсын хооронд Б.Н.М.А.Улсын төмөр замаар дамжсан төмөр замын шууд зам харилцааг нээх гэж байгаа явдалтай холбогдох асуудлын талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын төлөөлөгчдийн хийсэн хэлэлцээний протокол;


363 2.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын хооронд 1956 оны 1 дүгээр сарын 1-нээс зорчин явах болоод ачааны шууд зам харилцаа нээхээр хийсэн Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр, хэлэлцээний протокол; 3.Монгол-Зөвлөлтийн төмөр замын хамтарсан комиссын протоколыг боловсруулж үсэг зурав. Дурдсан протокол, хэлэлцээрт үсэг зурсан нь: Б.Н.М.А.Улсын Төмөр замын төлөөлөгчдийн удирдагч Улаанбаатарын төмөр замын даргын орлогч нөхөр А.ЦОГТСАЙХАН; СССР-ийн Төмөр замын төлөөлөгчдийн удирдагч – Дорнод Сибирийн төмөр замын дарга нөхөр Т.Г.ЕРМАКОВ; Б.Н.Х.А.Улсын Төмөр замын төлөөлөгчдийн удирдагч – Б.Н.Х.А.Улсын Төмөр замын яамны олон улсын зам харилцааны газрын дарга нөхөр МИ-ЮН. Үнэн сонин. 1955.10.18. Мягмар. №245 (6153) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, Зөвлөлт-Хятад-Монголын төмөр замын бага хуралд оролцогчдыг дайлав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, Зөвлөлт, Хятад, Монгол гурван улсын төмөр замын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн бага хурлын төлөөлөгчдөд зориулж энэ оны 10 дугаар сарын 17-нд дайллага хийв. Энэ дайллага дээр нөхөр Т.Г.Ермаков тэргүүтэй Зөвлөлтийн төлөөлөгчдийн гишүүд, нөхөр Ми Юн тэргүүтэй Б.Н.Х.А.Улсын төлөөлөгчдийн гишүүд, нөхөр А.Цогтсайхан тэргүүтэй Б.Н.М.А.Улсын төлөөлөгчдийн гишүүд, “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төлөөлөгчид байв. Мөн дайллага дээр нөхөр Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Л.Цэнд, Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч Д.Цэдэв, Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын үүргийг гүйцэтгэгч Равдан, яамдын сайд Т.Бавуудорж, Ц.Жанчив, Д.Моломжамц, С.Ядамсүрэн, П.Баатар, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын дарга Г.Багаа, Улсын банкны дарга Г.Балжид, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, яамдын сайдын орлогч Н.Ядамжав, Т.Балжир, Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар байв. Энэ дайллага дээр СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер нар байв. Дайллага маш дотно нөхөрсөг байдалтай болов.


364 Үнэн сонин. 1955.10.18. Мягмар. №245 (6153) 1-р нүүрт. ХЯТАД МОНГОЛ АЖИЛЧДЫН ХАМТЫН БҮТЭЭЛ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын социализмын байгуулалтын үйл хэрэгт гар бие оролцохоор ирсэн хятад ажилчдын анхдугаар хэсгийг Улаанбаатар хотод хүлээн авахад, төмөр замын буудал дээр нийт хятад ажилчдын зориг хүсэлтийг илэрхийлж нөхөр Ли ЖауШин хэлэхдээ: “Монгол Ард Улсын социолизмын байгуулалтын ажилд оролцохоор ирж байгаа бид асар их нэр төр, баяр бахдалтай хэрэг гэж үзэж байна. Бид өөрийн эх орон, ард түмнийхээ хүндэт даалгаврыг биелүүлэхийн төлөө бүх хүчээ дээд хэмжээгээр гаргаж ажилллана” гэжээ. Цогтой манай орны барилга, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудад монгол нөхөдтэй хамтран гялалзтал ажиллаж богино хугацаанд маш их зүйл бүтээсэн юм. Энэ тухай олон баримт дурдаж болох байна. Жишээлбэл манай барилгын үйлдвэрлэлийн системд хэдэн мянган мэргэшилтэй ажилчид ирж ажилласан бөгөөд үүнтэй холбогдож энэ жил барилгын ажлын хэмжээ, далайц ихээхэн өсч нэмэгдсэн билээ. Монгол, хятад ажилчдын санаа зориг, гар нийлсэн шургуу хөдөлмөрийн үрээр Улаанбаатар хотод шинэ сайхан барилгууд босч байна. 60 айлын сууц, Улсын төв музей, Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Зөвлөлийн ордон, Толгойтод 300 хүний сууц зэрэг том барилга ашиглалтад орох гэж байгаа бөгөөд мөн 48 ба 100 айлын сууц зэрэг 2-3 давхар барилга энэ онд багтаж ашиглалтад орно. Түүнчлэн хэдэн зуун барилгачин Налайхад шинэ хот байгуулах ажилд гавшгайлан орж, 10 гаруй 2 давхар том барилга барьж байгаагаас одоо заримыг дуусгаж ашиглалтад оруулж байна. Энд инженер То Шу-гуйн удирдлагаар Ван Чи-дзүн нарын хэдэн ажилчид, 37 метр өндөр яндан бүхий том уурын зуухыг төмрөөр барихын оронд сайхан санаачлага гаргаж дотоодын бололцоог ашиглан төмөр битоноор тохиромжтой сайн барьсан байна. Хятад ажилчид хөдөө орон нутагт чанар сайтай олон сайхан барилга барьж байна. Жишээлбэл: Өмнөговийн үйлдвэрлэлийн хоршоололд ажиллаж байгаа Лю Жин-чин, Лий Хэ-той, Ли Чүн-шан зэрэг 50-иад хятад ажилчин 10 жилийн дунд сургууль, боловсон дэлгүүр, хүүхдийн цэцэрлэг, ноён сумын хүний их эмчийн салбар зэрэг 1-2 давхар арваад барилга барьж замыг одоо ашиглалтад оруулаад байна. Энд Ван Чан-шүн даргатай тоосгын бригадынхан сайн санаачлагаараа хятад маягийн бааюу бариад тоосго шатаасан нь хуучин нэг удаагийн шатаалтад орж байсан түлшний 5-ны 4 хувь хэрийг хэмнэжээ. Манай эх орны үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хятад ажилчид, ард олны өргөн хэрэгцээний шинэ шинэ сайхан зүйл бүтээн гаргаж өөрсдийн үйлдвэрлэлийн уран чадварыг монгол нөхөддөө сургаж байна. Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикт ажиллаж байгаа То Му-лин даргатай хятад ажилчдын бригадынхан шинэ санаачлага гаргаж резинээр эрэгтэй хүний шаахай, торгон савхин гутал зэргийг чанартай сайн уллан гаргаж байгаагийн дээр үзэмж, хэлбэр, чанар сайтай шаахайны шинэ үлгэрүүдийг зохиогоод одоо ард одоо ард олны хэрэгцээнд үйлдвэрлэж байна. Хятад ард улсаас ирсэн мэргэжилтэй ажилчин Ли У-гүн, Чжу Жин-шин,


365 Вань Ван-зи нарын зэрэг ажилчдын шийдвэрлэх оролцоотойгоор манай оронд сүүлийн үеийн техникээр тоноглогдсон шаазан, ваарын үйлдвэр байгуулагдаж ажилдаа эхэлж орлоо. Хөдөө аж ахуйн социалист секторт ажиллаж байгаа хятад ажилчид эрдэнэ шишийн тариаланг тус оронд шинээр хөгжүүлэх хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд газрыг нарийн сайн боловсруулдаг үлгэртэй сайн ажиллагаагаа монгол ажилчдад сургаж, идэшний ногооны га тутмаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж байгаагийн дээр бууцай гэх мэт амттай халуун ногоонуудыг шинээр тарьж байна. Манай орны бүтээн байгуулах их үйлсэд идэвхтэй оролцож байгаа хятад ажилчдын тэр сайхан амжилт бүтээлийг манай ард түмэн зүй ёсоор бахдаж байна. Энэ тухай Б.Н.М.А Улсын Сайд нарын Зөвлөл, М.А.Х.Намын Төв Хорооны 1955 оны 7 дугаар сард гаргасан тогтоолд тэмдэглэсэн нь: “Б.Н.Х.А.Улсаас ирсэн ажилчид жлс төр ба хөдөлмөрийн их идэвх гаргаж, улсын төлөвлөгөөнүүдийг биелүүлэх талаар тус улсад туслалцах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тэд, өргөн хэрэгцээний зүйлүүдийн гаргалтыг нэмэгдүүлэхийн тулд бие хайрлахгүй хөдөлмөрлөж хөдөө аж ахуйн ургамал ба хүнсний ногооны ургацыг дээшлүүлэх, үйлдэхүүний өөрийн өртгийг хорогдуулах ба чанарыг сайжруулахын төлөө амжилттай тэмцэж байна” гэжээ. Манай үйлдвэр, аж ахуйн газрын бүх удирдах хүмүүс тэдгээр хөдөлмөрч ажилчдын ажлын арга барилыг тус тусын салбарын ажилчдад нэвтрүүлэх, тэдний үр ашигтай санаачлагыг дэмжин дэлгэрүүлэхэд онц анхаарал тавибал зохино. Ажилчдын шинэ санаачлагыг зүйл бүрээр дэмжиж, бригад ажилчдын дунд социалист уралдааныг өргөнөөр зохиож, түүнийг улирал, сар, 7 хоног тутамд зөв дүгнэж, хятад ажилчдын туршлагыг өргөн дэлгэрүүлэх ажлыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хүчтэй зохиох хэрэгтэй байна. Тэрчлэн хятад ажилчдад Б.Н.М.А.Улсын ард түмний амьдрал, хууль, дүрэм, хөдөлмөрийн норм, хөлс зэргийг танилцуулах ажлыг өргөн зохиох, үүний тулд тус улсын үндсэн хууль, бусад хууль дүрэм зэргийг хятад хэл дээр орчуулж гаргах арга хэмжээ авах нь чухал байна. Үйлдвэр албан газруудын дарга нар өвөлд бэлтгэх талаар дав даруй тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Хятад ажилчдад зориулсан төв амбулатори, аптек, хүүхдийн цэцэрлэг, яслийн барилгыг яаралтай дуусгаж ашиглалтад оруулах зэрэг ажилчдыг эрүүл мэндийн талаар сайн үйлчлэх явдал эмнэлгийн газруудын өмнө хурцаар шаардагдаж байна. Түүнчлэн хятад ажилчдын захиалгаар тэдэнд зориулсан радио нэвтрүүлгийг 7 хоногт 2 удаагаас доошгүй явуулж байх, биеийн тамир-спортын ажил зохиох, хятад ажилчдыг театр, цирк, киногоор тогтмол сайн үйлчлэх хэрэгтэй байна. Хятад ажилчдын ажил, амьдралын асуудлуудад анхааралтай хандаж, тэдний эрэлт хүсэлтийг байнга сонсон, тухай бүрд нь арга хэмжээ авч байх, хятад ажилчдын дунд явуулж байгаа улс төр, олон түмний ажлыг хүчтэй болгох явдал олон нийтийн байгууллагын удирдагчдын хариуцлагатай үүрэг мөн. Л. Пүрэвдорж


366 Үнэн сонин. 1955.10.25. Мягмар. №251 (6159) 2-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын жүжигчид Улаанбаатарт байгаа нь Б.Н.Х.А.Улс Б.Н.М.А.Улсын 1955 оны соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор тус улсад ирсэн Б.Н.Х.А Улсын хэсэг жүжигчид 12 дугаар сарын 7-нд Чойбалсангийн нэрэмжит аж үйлдвжрийн комбинатыг үзэв. Фабрик зовадын ажилчид жүжигчдийг элэгсэг дотно угтав. Аж үйлдвэрийн комбинатын фабрик заводын ажилтай танилцаад жүжигчдийн тэргүүн Ли Юань-ци хэлэхдээ: “Бид монголын энэ үйлдвэртэй танилцсандаа баяртай байна. Бид эх орондоо буцаж очоод үзэж харсан зүйлээ ард түмэндээ ярина” гэв. Б.Н.Х.А. Улсын жүжигчид орой нь улсын хөгжимт драмын театрт концерт тоглов. Үнэн сонин. 1955.12.08. Пүрэв. №288 (6196) 1-р нүүрт. Хятадын ард түмний бахдам сайхан урлаг Хятадын ардын оркестр Хөгжмийн төв консерваторын үндэсний хөгжим судлах институтын ассистент-захирал Ли Юань-цигээр удирдуулсан, Хятадын ардын оркестр, гурван залуу дуучин, 21 шилдэг хөгжимчин, бүгд 26 хүнтэй юм. Дуу бүжгийн төв ансаблийн үндсэний хөгжимийн удирдагч бөгөөд Пипа хөгжимөөр гарамгай тоглогч Цзин Пен-чжан тэднийг удирдаж байна. Олон зуун жилийн түүхтэй, өргөн уудам газар нутагтай, олон үндэстэнтэй Хятад улс, янз бүрийн баялагтай ардын хөгжим эзэмшиж байна. Хяатад улсын янз бүрийн муж, үндэстний ая аялгуу, хятад ардын дуу хэдэн мянган жилийн өмнөөс үе дамжин ирсэн Хятадын сонгомол хөгжимийг Хятадын ардын оркестр өөрийн орноор явж тоглодог юм. Программд багтсан зарим зүйлүүдийг уламжлагдан ирсэн хэвээр нь, зарим нь хөгжимийн зохиолчид шинээр баяжуулснаар тоглож байна. Хэвээр уламжилж ирсэн дууний нэгэнд, Пипа хөгжимөөр тоглож байгаа нь “Жигүүртэн бүхэн гарьдийг эрхэмлэнэ” гэдэг дуу орох юм. Тэдгээр нь Хятадын ард түмний хөгжимийн суут уран бүтээл, өндөр чадвар болон түүний амьдралтай нягт холбоотой, баялаг сайхныг харуулж байна. Шинэчлэн засварласан аялгуунд “Яо үндэстний бүжгийн аялгуу” зэрэг хөгжмийн зохиол багтана. Шинэ хятадын хөгжимийн зохиолчид, ардын аялгууг өөрийн материал шиг үзэж шинж байдлаар боловсруулдаг ажээ. Ардын шинэ дуу, шинээр баяжуулсан дуунууд нь, хятадын хөдөлмөрчин ард түмний янз бүрийн үндэстний шинэ амьдрал, коммунист амьдралтай болоод түүний удирдагчдад хайртай байдаг саруул амьдралаа бүтээн байгуулах тэмцлийн зориг, эрмэлзэл, баяр баясгаланг харуулж байна. Тоглолтод, эртний аялгуу дээр эртний аялгуу дээр үндэслэсэн сонгомол бүтээл “Гуан Лин-сан” оржээ. Хуучны он тэмдэглэлээс үзвэл энэ аялгууг 1700 гаруй жилийн өмнө зохиожээ. Өнөө үеийн хөгжмийн зохиолчдын баяжуулан бүтээсэн хэсэглэлийг бид сонсох


367 юм. Одоогийн Хятадын ардын оркестрын жүжигчдын ихэнх нь Бээжингийн дуу бүжгийн төв ансамблийн ардын оркестрын гишүүдээс бүрдсэн бөгөөд ардын хөгжимчин болон хөгжмийн консерваторыг төгссөн, ажилдаа дадлагажсан хүмүүс юм. Хятадын ардын оркестр нь Хятад дахь ардын оркестрын шинэ хэлбэр мөн. Энэ ардын оркестр, олон зүйлийн хөгжилтэй нь дээр нийлээдийг нь шинэчилжээ. Хүн бүр наад зах нь 2-3 хөгжим чадварлаг тоглодог учраас оркестрт хөгжимийн байрлалы нь зохих ёсоор хийдэг байна. Тэд сонгомол хөгжимийг уламжлалт байдлаар нь тоглохдоо, синфони оркестрт тохируулан найруулж шинэ шиг тоглож чаддаг ажээ. Ардын оркестрын энэ шинэ хэлбэр нь хөгжимийг утга төгөлдөр байдлаар гарамгай эзэмшиж чадсанаараа газар бүр өргөн олонд халуунаар угтагдаж, Хятадын ард түмний соёлын амьдралтай хамт өсөн хөгжиж байна. Холимог утсан хөгжимийн оркестр, өндөр нам гурван янзын хөгтэй хуучир (могойн арьсан цуурайдан дуу гаргадаг 2 утаст хөгжим) Баньху (чавхдасаараа хуучиртай, адилавтар боловч могойн арьсгүй бөгөөд арай өндөр хөгтэй хийсэн хөгжим), Цзюйху (хоёр утаст хуучиртай төстэйн дээр хуруу оруулж дуугаргана) хөгжимүүд оржээ. Шинэ хөгжимүүд: Пипа (тоглоход онц зохилдсон дөрвөн утаст хөгжим), саньсян (могойн арьсан бүрээсээр цуурайлан дуугардаг гурван утаст хөгжим), аугаа их ятга (25 утастай бөгөөд ширээн дээр тавьж хурууны үзүүрээр цохино), янцин (хятад ёочин) зэрэг багтана. Үүнээс гадна цзиньцин, хулэй, юань (дууны хайрцаг дүгрэг, юанынх нь хамгийн намхан) багтдаг байна. Үлээгүүр хөгжимүүд: их бага лимбэ, сяо (зуултаар нь үлээх лимбэ) орно. Багласан бишгүүр (Хятадын эртний хөгжимийн нэг бөгөөд олон жижиг лимбээс бүрдэнэ) гэх зэрэг хөгжимтэй ажээ. Олон янзын цохилуур хөгжим байна. Үүнд: Дудрам хэнгэрэг, ёочин, хонх зэрэг багтжээ. “Юнло”, “Дудрам”, есөн таваг зэрэг өвөрмөц байдалтай хөгжим байх бөгөөд тэдгээрийн зарим нь манай тооллоос өмнөх 10 дугаар зууны үед хятадад үүсчээ. Түүнчлэн тапа, эрсяни, цзунху, сона болон бусад хөгжимөөр тоглоно. Эдгээр хөгжмийн байдлыг сонсогчид уран чадварлаг тоглолтоос амархан мэдэж авна. Хятадын ардын оркестрын тоглож байгаа зүйл дотроос ардын дуу хөгжимдөж байгаа голлон тоглогч Бо, Фонь нарын дуу, ардын дууны цэвэр аялгуугаар цуурайтаж байна. Тэд нар нь Варшав хотод болсон 5 дугаар фестивалийн шагналтнууд юм. Ардын авьяасыг хөгжүүлэхэд Б.Н.Х.А.Улсын засгийн газар хичнээн их анхаарал тавьж байдаг болон Хятадын залуу дуучид ардын хөгжимийг судалж, өөрийн орны хөгжимийн уламжлалыг хөгжүүлэхэд хамаг хүчээ дайчилж байдгийг бид тэдний тоглолтоос үзэж байна. Үндэсний хөгжимийг хөгжүүлэх ажил нь хөгжимийн зохиолч, хөгжимийн онол судлагчдын нягт холбоотой ажиллагаагаар гүйцэтгэгддэг ажээ. Үлэмж гайхамшигтай аялгуу олж, эртний хөгжимийн аялгуу судлах буюу ардын хөгжимийг эзэмших зорилгоор хөгжимийн зохиолчид, ардын хөгжимийн онол судлагчид ард түмний дунд ажиллаж байна. Хэдэн мянган жил уламжлагдан ирсэн нутаг ирсэн янз


368 бүрийн нутаг үндэстний хөгжимийг түүвэрлэн найруулж, одоо тус орны газар бүрд тоглож байна. Тэр нь өргөн олны хөгжимийн амьдралыг тэтгэж, өргөн дэлгэр түгээж байна. Үндсэний хөгжимийг судлах институт нь төв консерваторийн дэргэд ажиллах бөгөөд эртний хөгжимийн тухай олон бүтээл өгүүллүүд нийтлүүлжээ. Сүүлийн 5 жилд Хятадын хөгжимийн олон зуун жилийн баялаг уламжалыг судалсан, өргөн олны хөгжимийн амьдралд алхам хийж Хятадын болоод олон үндэстнүүдийн соёлын харилцааг хөгжүүлсэн хэрэг нь шинэ Хятадын социалист соёлын хөгжимийн нэг хэсэг юм. Баялаг сайхан зүйлийг бүтээсэн ард түмний унтрашгүй хүчин чадал Хятадын урлагийн гайхамшигт уламжлал, энэ бүгд нь Хятадын ард түмэн аз жаргалынхаа эзэн болж, социализмын байгуулалтад итгэлтэй давшиж байгаа Мао Цзэ-дуний энэ үед улам эрчимтэй хөгжиж чадсаныг дээрх баримтууд үзүүлж байна. Үнэн сонин. 1955.12.08. №288 (6196) 3-р нүүрт. Та бүхний амжилтад талархаж байна Хятадын жүжигчдын концертад оролцож байгаа циркий нь жүжигчид уран чадварлаг тоглолтоороо хүн бүхний анхаарлыг татаж байна. Фан Ли-зэн, гурван салаа гилбэртэй жад эргүүлж тоглоход, түүний гарын алган доор болон нуруу, чээжээр нь биеий нь даган гулсаж жирэлзэн эргэж байгаа жад нь нүд эрээлжлэм хурдан байлаа. Ло Фи-сьягийн тоглосон нисдэг мод, Чжу Юү-чангийн давхар сандал дээр үзүүлж байгаа тэнцүүрийг дахин, дахин үзээд баймаар санагддаг болчихсны минь бодвол тэр тоглолтын урных бизээ. Удган шүүгээр тоглосон Бон Тун-ин, Ма Ху-лян нар тэр зүйлдээ онц мэргэшсэн нь түүний чадварлаг тоглолтоос үзхэд ил байна. Ард түмний уран бүтээлтэй нягт авцалдаатай хөгжиж байгаа шинэ хяталын соёлоос үзүүлж байгаа гарамгай хөгжимч, жүжигчдэд баяр хүргэе. Улаанбаатар хотын Толгойтын базын ажилтан Цэнд Үнэн сонин. 1955.12.08. №288 (6196) 3-р нүүрт. Бидний бодол Бид хөдөөнөөс нийслэлдээ ирээд байтал, сайхан завшаан тохиолдож, ах дүү хятадын жүжигчдийн концерт үзлээ. Одоо санахад тэдний хөгжимийн яруу сайхан аялгуу, авьяаслаг дуучдын дуу хоолой нь чихэнд хоногшоод, уран сайхан үзүүлбэр нь нүдэнд үзэгдэх шиг илхэн байна. Хэбэй нутгийн ардын дуу, Яо үндэстний бүжгийн хөгжим, “Хаврын сартай шөнө” гэдэг сонгомол ая, харгис дайсныг ялаад гэртээ буцаж ирж байгаа өрлөг жанжиний аялгуу гээд аль сайхан бүгдий нь тэр гэх вэ. Дуучин эмэгтэй Сун Цзя-сун “Мао Цзэ-дун”, “Алс холын газар” гэдэг хятад дуунуудыг тун сайхан дуулаад, “Эх орон минь сайхан” гэдэг монгол дууг тун эвтэй цээлхэнээр дуулсан нь мартагдамгүй ил тод бодогдож байна.


369 Найрамдалт хятадын ардын уянгат сайхан хөгжим, ая дууг бид олонтой сонсож баярлаж бахдан явсан. Энэ тоглолт тэр бахдлы минь улам бялхууллаа. Чойбалсан аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн ард Чойжилсүрэн, Хэнтий аймгийн Баян-овоо сумын 4 дүгээр багийн малчин Лувсандорж Үнэн сонин. 1955.12.08. №288 (6196) 3-р нүүрт. Хөгжимчдийн авьяас гайхамшигтай байна Би хөгжимд суралцахыг үсдэг бас нилээд оролддог учир хөрш хятадын ардын дуу хөгжимийн ансамблийн концертоос хөгжимчдийн тоглолтыг онц их сонирхлоо. Хятадын авьяас билэнт хөвгүүд, охид ардын хөгжимийг үе улиран хэрэглэж ирэх дээ жинхэнэ сонгодог зохиолын хэлбэрээр найруулан хөгжүүлж байгаа нь энэ концертоос тодорхой байна. Концертын хөгжимийг найруулан удирдсан Чин Пэн-чжаны авьяас чадалтай нь гайхалтай байна. Ардын хөгжимч Жан Жуй-ван, Те-чжуй, Ма Гуан-лу, хятадын ардын дуунуудыг үндэсний хөгжимөөр тоглохдоо дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын хэлбэрийн чадвөрлөг хэрэглэж байна. Ялангуяа нэг хөгжимчин 3-4 хөгжимөөр сайн тоглож байгаа нь хөгжимчдийн авьяастайг харуулж байгаа юм. Хөгжимд хэрхэн яаж суралцдагийг бид энэ хүмүүсийн жишээгээр улам сайн ойлгож байгаадаа хязгааргүй баярлаж байна. Улсын хөгжмийн драмын театрын хөгжимчин Цэрэндолгор. Үнэн сонин. 1955.12.08. №288 (6196) 3-р нүүрт. Урлагийн агуу гайхамшиг Олон зуун жилийн соёлт хятадын их ард түмний ардын урлагын шилдэг бүтээлийг бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэхээр яруу сайхан тоглон үзүүлж байгаа, хятадын хөгжимийн төв консерваторийн үндсэний хөгжим судлах институтын орлогч захирал, хятад ардын дуу хөгжимийн нэрт судлагч Ли Юань-цзингаар удирдуулсан хятадын оркестрын жүжигчдийн концерт олон үе уламжилж ирсэн “Жижиг тээрэм дээр” гэдэг Хэй Бэй нутгийн ардын луугаар эхэлж байна. Тэр концертоос үзвэл хятадын хөгжимийн зохиолчид, ялангуяа хятадын ардын оркестрынхон, ард түмний үеэс үед дамжин ирсэн сонгомол бүтээлийг онц эрхэмэлдэг бөгөөд түүнийг шинэ байдалд зохицуулан чадварлаг хөгжүүлж байгаа нь илхэн байна. Ардын хөгжимийн оркестроор Лю Фан-тун голлож “Жигүүртэн бүхэн гарьдийг эрхэмлэнэ” гэдэг Шундан ардын эртний дууг тоглов. Авьяаслаг хөгжимчид утга уянгийн сайхан эгшигт тэр дууг сурамгай дарж, жигүүртэн шувуудын урьхан донгодохыг Лю-Фантун жижиг ямаан бишгүүрээр онц адилхан дуугаргаж байна. Лю Фан-тун бол урьд тэрэг түрж амьдарч явсан хүн бөгөөд ардын засгийн үед авьяас чадлаа дуртай зүйлдээ зориулж олон түмэндээ хайрлагдаж байгаа ажээ. Ардын зүйл бүрийн хөгжимийг сайн эзэмшсэн тус оркестрынхон олон үндэстний дуу хөгжим тоглосны дотор


370 хятад үндэстний “Хаврын сартай шөнө”, цахар ардын дуу “Баясгалант уулзалт”, монгол ардын дуу “Дөрвөн цаг” зэргийг тоглож байна. Фестивалын шагналт Ван Те-чжан лимбийн уянгат эгшигээр “Дөрвөн цаг”, “Үлэмжийн чанарыг” сэтгэл уярам үлээлээ. Гурван салаа гимбэртэй жад эргүүлж тоглосон Фан Ли-зингийн самбаатай гавшгай хөдөлгөөнийг үзэгчид магтан сайшааж байв. Эдний тоглож байгаа зарим дуу 1700 жилийн өмнө үүсэн гарсан түүхтэй байна. Атаат дайснаа дараад ялалтын алдар сүрээ бадруулсаар нутагтаа буцаж ирж байгаа өрлөг жанжны тухай эртний хятадын дууг ардын үндэсний хөгжимөөр сүр жавхлан төгс тоглож байна. Барга нутгийн олонд алдартай дуу, танхим дүүрэн цуурайтаж: Нарийхан халиун догшин шүү: Налс хийж мордоорой! Нас цээ чинь багахан шүү Найланхай зангаар дасаарай. Хөөрхөн халиун догшиг шүү Хөлд нь сууж бариарай Хүний газар хэцүү шүү Хүлээж байж дасаарай... гэж дуулахад үзэгчдэд бахдах сэтгэл төрж, цуутай сайхан саруул нутаг талын цайдамд очих мэт болж, Варшавт болсон дэлхийн оюутнуудын тавдугаар фестивалийн шагналт өвөр монголын дуучин охин Буян-дэлгэрт дахин дахин талархаж ардын дуунуудыг давтан дуулуулж үзлээ. Энэ залуу эмэгтэй, Өвөр монголын үндэсний дуу бүжгийн бүлгэмийн голлон дуулагч юм. Хятад ардын дуу “Шинэ жилийн өмнө” монгол ардын дуу “Цонхон дээр суусан ялаа” гэдэг дууг жүжигчин Чжан Жуй хуучирлахдаа дууны утга санааг яруу илэрхийлж үнэхээр хөгжимийн уран авьяастай болохоо харуулав. “Мао Цзэ-дун”, “Алс холын газар” гэдэг хятад дуунууд, мөн хоёр монгол дууг дуучин эмэгтэй Сун Цзя-син цууриалсан нарийхан хоолойгоор эвтэйхэн дуулж, үзэгчдийн дунд авьяаслаг байдлаа үзүүлж боловсролтой дуучнаа харуулав. ... Ийм сайхан эх орондоо эзэн болсон минь бахдалтайяа... гэж монгол дууг аялаг сайхан дуулсан энэ эмэгтэй Италийн сонгомол аялгуут жүжиг болон дэлхийн олон үндэстний дуу тоглодог бөгөөд Нанжиний их сургуулийн хөгжимийн анги төгсч, Бээжингийн дуу бүжгийн төв ансамблийн голллон дуулагч болсон ажээ. Арваад бөмбөгөр гүү сааж, 6 аягатай усан дээр хавтгай мод тавьж түүн дээрээ зүнз хөмөргөн ёроол дээр нь 6 өндөг өрж түүнээ толгой дээрээ урт ишээр тэнцүүлж тогтоогоод хавтгай модоо цочмог цохин өндөгнүүдээ аяганд оруулж тоглож байгаа Ван Го-ли хүүгийн авхайлж, удган шүүгүүрийг утсаар гүйлгэн эргүүлж байгаа Ван Тун-ин, Ма Хун-лян гэдэг авхай, нөхөр хоёрын хянуур нарийн тоглолт зэрэг олон сайхан зүйлийг үзэгчид тун их сонирхов. Өвөг эцэг, эмэг эхээсээ авхуулаад гэр бүлээрээ циркчний-дунд хүү Ван Го-ли-г манай үзэгчид сайн танина. Энэ залуу өнгөрсөн жил манайд ирснээсээ бие нь өсч, чадвар нь ч дээшилжээ.


371 Хэдэн давхар сандал дээр хоёр явган ширээ далавчлуулан тавиад жүжигчин Чжу Жүчан хоёр гараараа ширээний хөндлөвч дээр дарж хөлөө алдлуулан дээш нь өргөхөд үзэгчид чив чимээгүй болж, нүл ганцхан тулах цэг дээр тусан, залуу жүжигчний авьяасыг гайхан бишрэх элгэсэг сэтгэл төрж байлаа. Чан Пэн-чжаны дөлгөөн даруу, гарамгай удирдах байдлыг хүмүүс сонирхож, Дорно дахины байдал тодорч байна гэж үзэгчид ярилцаж байна. Ийнхүү манай хоёр ард түмэн соёлоор харилцаж байгаа нь гагцхүү найрамдалт харилцааны яруу илрэл мөн. Сүмбэр уул өндөр ч Манай найрамдлаас өндөр биш, Сүн далай гүн ч Манай найрамдлаас гүн биш, Галав дэлхий өргөн ч Манай найрамдлаас өргөн биш, Ган төмөр бөх ч Манай найрамдлаас бат биш... гэж монгол-хятадын агуу найрамдлыг дүрслэн хэлээд тэрхүү их найрамдал нь: ... Чойбалсан уулын нарс шиг Цагийн цагт хөхөрт Чиндаан мөрний урсгал шиг Үеийн үед ундарч... байх болно гэж хятадын нэгэн зохиолч бичсэн нь энд бүрэн тусгалаараа үзэгдэж байна. Монгол хятадын ард түмний найрамдал улам батжин бэхжээд соёл урлагийн төлөөлөгчдөө солилцож байх жил бүрийн төлөвлөгөө хийж, тэр ёсоор манайд ирээд байгаа, хятадын ардын хөгжимийн оркестр болоод циркийн жүжигчдийн бригад нь хятадын ард түмний мандах бэхжиж байгаа соёлыг үндэсний байдалд нь хувьсгалт агуулагатайгаар яруу тод харуулж байна. Хятадын үндэсний хөгжим судлах институт ард түмний олон жил хэрэглэж ирсэн хөгжимийн зүйл, ая аялгуу, ардын дууг судалж одоогийн шинэ байдалд зохицуулан хөгжүүлэх талаар тун их ажил хийж байгаа бөгөөд хятадын хөгжимийн түүхийн олон боть ном бүтээж байгаа ажээ. Энэ бол ардын уран бүтээлийн эрхэмлэн хөгжүүлэхийн онц сайн үлгэр жишээ мөн. Энэ жүжигчдийг тэргүүлж яваа Ли Юуан-цзин бол хятадын ардын хөгжимийн нэрт судлагч хүн юм. Энэ концертод тоглож байгаа хятадын ардын дууг сонсоход хятад газрын уул ус, түмэн гол мөрөн, тариалингийн өргөн талбай, жигүүртэн шувуу, цэцэг ногоо, хөдөлмөрч хүн ард нь үзэгдэх болж байгаа нь хөгжим найруулагч авьяастнуудын зүтгэл чадал мөн бизээ. Ганцхүү ард түмнээ түшсэн цагт урлаг соёл хамгийн зөв замаар хөгжиж чадах бөгөөд ардын ардчилсан засаг төрийн үед улам л цэцэглэн мандах юм гэдгийг их хятадын ардын соёлын нэг салаа болсон ардын хөгжимийн оркестрын бүтээлүүд харуулж байна. М.Цэрэндорж Үнэн сонин. 1955.12.08. №288 (6196) 3-р нүүрт.


372 Б.Н.Х.А.Улсын жүжигчид Улаанбаатарт байгаа нь Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын 1955 оны соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор тус улсад ирсэн Б.Н.Х.А.Улсын жүжигчид энэ 12 дугаар сарын 8-нд Улсын хөгжимт-драмын театрт “Учиртай гурван толгой” гэдэг опер үзэв. Мөн жүжигчид, өчигдөр Улаанбаатар хотын хүүхдийн больницын ажилтай танилцаад орой нь ардын цэргийн дуу бүжгийн ансамблийн байранд концерт тоглов. Үнэн сонин. 1955.12.10. Бямба. №290 (6198) 1-р нүүрт. Анд нөхөддөө талархлаа дэвшүүлье Б.Н.Х.А.Улсын Ардын хөгжмийн ансамбль ба циркийн жүжигчид манайд зочлон ирж улсын хөгжимт драмын театрт саяхан тоглосон концертыг би сэтгэл бахдан үзэв. Энэ концертод оролцож байгаа хөгжимчин, дуучин, циркчин нь эзэмшсэн рольдоо бахдалтай чадамгай тоглож, манай их хөрш хятад улсад урлаг их хөгжиж байгааг харуулав. Хөгжмийн урлагийг гайхамшигтай сайн эзэмшсэн нь тоглолт бүрд тод харагдаж байлаа. Энэ жүжигчдийн дотроос жүжигчин Чжу Ю Цэний санда дээр тоглосон зүйл, дуучин Сун Цзясин, Буяндэлгэр нарын дуулсан дуу тун уран чадамгай боллоо. Ардын хөгжмийн ансамбль ба циркийн жүжигчдийн тоглосон зүйл үзэгч бидний бахдалыг төрүүлээд зогсохгүй манай урлагийн ажилтан нарын уран бүтээлд тус болох нь дамжиггүй. Ах дүүгийн найрамдалт Хятадын жүжигчдийн цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсч, чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье! Г.Чулуунгомбо /Их сургуулийн хорооны 1 хорины ард/ Үнэн сонин. 1955.12.10. Бямба. №290 (6198) 2-р нүүрт. Уран чадвар Манай сэтгэл зүрхэнд дотно хайрлагдаж байдаг ах дүү их хятадын ард түмний уламжлалт соёлын уянгат сайхан хөгжимд би их дуртай. Хятадын ард түмний тэмцэл хөдөлмөр баяр баяслыг дүрсэлсэн хөгжмийг хар багаасаа бахдан сонсож байсан. Өнөөдөр бид манай нийслэлд хүрэлцэн ирсэн эрх чөлөөт их хятадын ард түмний зориг бадруулсан санааг илэрхийлсэн яруу эгшигт хөгжмийг сонсоход бүр ч бахтай байна. Манай ард түмний уламжлалт найрамдал өнөө үед хэзээ хэзээнээс улам зузаан болов. Нөхөр Ван Те-чжуйн лимбэдэж байгааг сонсоход зуны сайхан өдөр хөвчийн ойд нэвсэрсэн ногоон мөчир дунд жиргэн донгодож байгаа шувуудыг бахдан санаж, талын нарийн горхины хөвөөнд хургаа хариулаад явж байсан бага үеийг минь санагдуулав. Нөхөр Ван Те-чжуй монгол ардын дуу “Дөрвөн цаг”-ийг тоглоход би хичнээн их бахдан баярлав. Манай энхрий хайрт эх орны өвөл, хавар, зун, намрын ээлжлэх дөрвөн улирлыг надад тод санагдуулав.


373 Энэ концертын программ, манай хоёр ард түмний нөхөрлөл хичнээн бат зузаан байдгийг харуулав. Манай найз нөхдийн энэ тоглолт бол тэдний онцгой уран чадварыг үзүүлэв. Манай дотно нөхөд өөрийн соёлоо бидэнд биесээр ирж танилцуулж байгаа нь манай хөгжмийн цаашдын хөгжил, хөгжимчдийн уран чадвараа дээшүүлэхэд их тус хүргэх юм. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Л.Цэрэндорж Үнэн сонин. 1955.12.10. Бямба. №290 (6198) 2-р нүүрт. Хөгжмийн мастерууд Манай хөрш их Хятадын ард түмний урлагийн төлөөлөгчид манайд айлчлан ирж тоглож байгаа явдал үзэгч бидний сэтгэлийг онц их хөдөлгөж байна. Үүнд: ардын хөгжмийн оркестроор Хэбэй нутгийн “Жижиг тээрэм дээр” гэдэг ардын аялгууг композитор Ян Цзэминий найруулгаар тоглож байгааг сонсоход үндсэнийхээ онцлог шинжийг хадгалж чадсан, Хятадын ард түмний баясгалант сайхан хөдөлмөр, аз жаргалтай амьдралыг тодорхой тусгасан байна. Мөн Яо үндэстний бүжгийн хөгжимд: хятадын олон үндэстэн, ястан бүр чөлөөлөгдсөнөөс хойш амьдрал нь баясгалантай саруулхан болсныг хөгжмийн эгшигээр тодорхой үзүүлжээ. Оркестроор тоглож байгаа цэргийн жанжны тухай аялгуунд харгис дайсныг ялж дайраад эх орондоо эргэж ирж байгаа жанжны марш сонсогдож байна. Үүний төгсгөлд, цохидог хөгжмийн эгшгийг оруулсан явдал уул ялалтын маршыг улам тодорхой сайхан болгожээ. Хөгжмийн удирдагч, Чин Пэн-чжан, зохиолыг гүнээ ойлгон удирдаж байгаагаас хөгжимчдийн тоглолтонд сайн нөлөөлж байгаа юм. Энэ оркесторын тоглосон зүйлээс үзэхэд хятадын хөгжмийн мастерууд дорно дахины хөгжмийн нэг өнгийг (унисоныг имитацийн аргаар баяжуулж хөгжмүүдээ засварлан дууны талаар чадамгай, олон хөгтөй болгож байгааг нь их амжилттай байна. Хайрт нөхдийн энэ амжилтад бид баярлаад зогсохгүй, ардын хөгжмийн оркесторыг баяжуулан хэрэглэхийн үлгэр дууриалыг авч байна. Хуучирчин Чжан Жуй, Лю Тянь-хуагийн зохиосон “Шишэ жилийн өмнөхөн” гэдэг аялгууг тоглохдоо хүний уяран баяссан лирик өнгийг сайхан гаргаж байна. Мөн голлон тоглогч хөгжимчдийн дотроос лимбээр “Баясгалант уулзалт” гэдэг цахар ардын ардын аялгуу, монгол ардын дуу монгол ардын дуу “Дөрвөн цаг”- ийг тоглож байгаа нь сонссон хүний сэтгэлээс гарахын аргагүй сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Бас “Со-на” гэдэг хөгжмөөр тоглогч Лю Фэн-Тун-гийн “Жигүүртэн бүхэн гарьдыг эрхэмлэнэ”гэдэ гаялгуу нь зузаан ойд жиргэж, шагширч эсгирч байгаа шувуудын дууг сэтгэл бахдам сайхан дүрсэлж байна. “Чжуй-хуй” хөгжмийг эгшиглүүлэгч Ма Гуан-Лу, Пипа хөгжмийн ансамблиар тоглогч хөгжимчдийн тоглолтыг тэмдэглэж хэлүүштэй юм. Бүх голлон тоглогч хөгжимчид нь оркестрын аялгуунд тоглож байгаа ба оркестр нь голлон тоглогчлдоо чадварлаг сайн дэмжиж, хөгжмийн суурийг сайн авч явж чадаж байна. Энэ бол


374 дрижёр болон хөгжимчдийн хөгжмийн нарийн ойлгоц, нарийн сэтгэгдэлтэйг илэрхийлж байна. Үүнээс гадна энэ концертод дууяин Буяндэлгэрийн дуулсан өвөр монголын ардын дуунууд жинхэнэ ардын үндэсний хэлбэрээр чадалтай, сайхан болж байна. Дуучин эмэгтэй Сун Цзя-Син, Юй Хуан-нэй нарын рояль хөгжмийн аялгуунд дуулсан монгол дуунууд үнэн чадалтай санагдлаа. Концертод циркийн жүжигчин Ван Го-ли, Фань Ли-вэн Чжу- Ю-чэн Ван Тун-ин, МаХун –лян, Ло Фы-ся нарын тоглож байгаагаас үзэхэд хүн бүр тоглож байгаа зүйлээ өөрийн болгож чадсан нь бахтай байна. Хятадын ард түмний авьяаст жүжигчид манайд ирж тоглож байгаа явдал бол манай урлагийн ажилтнуудад их туршлага үзүүлэхийн хамт манай хоёр ард түмний найрамдлыг улам зузаатгаж байгаа юм. Коммунист намынхаа мэргэн жолоодлогоор хурдан хөгжиж байгаа хятадын урлаг уран сайхны их амжилтад баяр талархлаа дэвшүүлье. Б.Н.М.А.Улсын ардын жүжигчин Э.Оюун. Үнэн сонин. 1955.12.14. Лхагва. №292 (6200) 3-р нүүрт. Бид бахархаж байна Манай анд нөхөд Хятадын жүжигчдийн үндсэний оркесторт тоглосон аялгуунууд хүний сэтгэлийг хөдөлгөж хятадын ард түмний баясгалант амьдрал, үзэсгэлэнт сайхан эх орных нь байдлыг нүдээрээ харж байгаа юм шиг ойлгуулж байна. Хятадын урлаг, хөгжлийхөө түүхэнд хүмүүсийн гэр бүл төрөл садангийн хэдэн арван үеийг дамжин эзэмшигдэж ирсэн нь хөгжлийн нь нэг онцгой чанар юм. Циркийн жүжигчин Ван Тун-ин, Ма Хун-лян хоёр өөрийн авьяас чадал, амьдралаа циркийн урлагтай холбож гэр бүлээрээ ажиллаж гарамгай циркчин болсон нь үр ач нартаа уламжлагдан очих нь зайлшгүй. Залуу хүү Ван Гуа лу өөрийхөө эцэг эх ах дүү төрөл садангийхаа хамт циркэд тоглодог ажээ. Энэ залуу циркчин тоглож байгаа зүйл бүхнээ уран нарийн чадмаг эзэмшмиж угийн тийм авьяастай төрсөн юм шиг сайна сурчээ. Хятадын алдартай циркчид үр ач нартаа уламжлан орхисон энэ урлаг улам их уран чадалтай болон хөгжих нь дамжиггүй. Цэргийн ерөнхий сургуулийн бага дарга Готов. Үнэн сонин. 1955.12.14. Лхагва. №292 (6200) 3-р нүүрт. Хөгжмийн гайхамшиг Б.Н.Хятад Ард улсын Үндсэний хөгжимчдийн сайхан тоглолт үзэгч бидний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байна. Хөгжмийн хөг аялгуу найруулга утга уянга нь бидэнд зөвхөн сайхан сонсогдоод өнгөрөх төдийгүй ардынхаа хөгжмийн соёлын өвнөөс аль сайхны нь чадамгайгаар сэргээн хэрэглэх талаар манай хөгжмийн авьяастнуудад туршлага болох юм их байна. Манай хоёр улс бие биенийхээ урлагийг харилцан хүндэтгэж сонирхох явдал улам их өргөжиж байгаа нь энэ нөхдийн тоглолтоос харсан ч илэрхий. Хөгжимчин Ван Те-Чжуй лимбэнд монгол ардын урт дуу “Дөрвөн цаг”-ийг үнэхээр сэтгэл хөдлөм тоглож чадлаа.


375 Манайд зочлон ирээд тоглож байгаа хятадын хөгжимчид хэн боловч хөгжмийн урөн яруу аялгууг гаргахын хамт аялгуунд тохирсон утга санаа, сэтгэлгээг гаргаж чадаж байгаа нь гайхалтай байна. Ардын дуу танцны улсын ансамблийн хөгжмийн удирдагч Л.Дорж Үнэн сонин. 1955.12.14. Лхагва. №292 (6200) 3-р нүүрт. БҮХ ХЯТАДЫН РАДИО ХОРООНЫ ОРЛОГЧ ДАРГА Б.Н.М.А.УЛСАД ИРЛЭЭ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Радио хорооны урилгаар, Бүх Хятадын Радио Хорооны орлогч дарга Вэн Цзи-цэ өчигдөр Улаанбаатарт ирлээ. Нисэх онгоцны буудал дээр Вэн Цзи-цэ-г Б.Н.М.А.Улсын радио Хорооны дарга Пүрвээ, Гадаадтай соёлоор Харилцах Товчооны ерөнхий нарийн бичгийн дарга Хосбаяр, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын яамны дорнод хэлтсийн эрхлэгч Дэмэддагва, Б.Н.М.А.Улсын радио Хорооны хариуцлагатай ажилтан нар угтав. Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар угталцав. Үнэн сонин. 1955.12.18. Ням. №296 (6204) 1-р нүүрт. Чан Кай-шийнхэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тонилтугай! АРД ТҮМНИЙ АМИН ЧУХАЛ ШААРДЛАГА Улаанбаатар хотын Сталины нэрэмсжит мах комбаинатын ажмлчдын цуглаан өчигдөр болов. Тэр цуглааныхан, энх тайвныг хамгаалах Монголын хорооноос Ази ба дэлхий дахины ард түмэнд гаргасан уриалгыг баяртай хүлээн авлаа. Тус цуглаан дээр ажилчин Маам, Сүхээ, Жанчив,Дамбасүрэн нарын олон хүн үг хэлэв. Ажилчин Маам хэлэхдээ, манай улс 10 шахам жилийн өмнө НҮБ-ын гишүүнд элсэх хүсэлтээ илэрхийлж, өргөдлөө өгсөн билээ. Гэтэл Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй өрнө зүгийн импералист гүрнүүд одоо болтол элдэв саад хийж, манай ард түмэн ба засгийн газрын хүсэлтийг хангахгүй байна. Америкийн империалистууд Чан Кайшийн дээрэмчдийг одоо болтол НҮБ-д ивээн шургалуулж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй хэрэг мөн. Иймд манай эрх чөлөөт ард түмний болоод Б.Н.ХА. Улсын заналт дайсан Чан Кай-шийнхний бүлэг дээрмчдийг НҮБ-ээс даруй хөөн зайлуулж, Б.Н.Х.А. Улсыг НҮБ-д зүй ёсны байры нь эзлүүлэхийг ажилчин бид эрс хатуу шаардаж байна. Чан Кай-шийнхний дээрэмчдийн хорт ажиллагаа ховх цохигдож арилаад үнэн шудрага ёс үүрд арилах нь дамжиггүй юм гэлээ. Тэр цуглаан дээр Жанчив хэлсэн үгэнэдээ, Чан Кай-шийнхнийг НҮБ-ээс хөөн зайлуулж Б.Н.Х.А Улсын зүй ёсны эрхийг эдлүүлэх нь энх тайвныг хүсэгч ард түмний амин чухал шаардлага мөн гэв. Уурхайчдын цуглаан дээр


376 Налайхын чулуун нүүрсний уурхайчид, энх тайвныг хамгаалах Млонголын хорооноос гаргасан уриалгыг маш талархалтай угтлаа. Чан Кай-шийнхэн америкийн импералистуудын ивээлээр НҮБ-д шургалж байгаа нь одоо үеийн олон улсын хоорондын хүнд байдлыг хөнгөрүүлж, энх тайвны үйлсийг цаашид бэхжүүлэхэд сүрхий саад болж байна гэж цуглааныхан үзэж байгаагаа илэрхийлэв. Монголын энх тайвны хорооноос Азийн ба дэлхий дахины ард түмэнд гаргасан энэ уриалгыг халуунаар дэмжиж уурхайнуудад болсон цуглаан дээр 23 уурхайчин үг хэлжээ. Уурхайчин Равдан, Батлай нар хэлсэн үгэндээ, -Манай улсыг НҮБ-д элсэх явдалд саад хийсэн Чан Кай-шийн дээрэмчдийн сохор балай ор үндэсгүй гүтгэлэг нь маш жигшүүрт хэрэг гэж бид үзэж байна. Б.Н.Х.А. Улсыг НҮБ-д зүй ёсны байр суурий нь эзлүүлэхгүй Чан Кай-шийнхний дээрэмчдийн бүлгийг Хятадын олон зуун сая ард түмний “төлөөлөгч” гэж үзээд НҮБ-д зүй бусаар шургалуулж байгаа гэмт хэргийн эзэн бол америкийн импералистууд мөн гэжээ. Үг хэлсэн олон хүн, НҮБ-ын алдар хүндийг дээшлүүлж гишүүн элсүүлэх талаар СССРийн санаачлагаар чухал алхам хийж байгааг халуунаар дэмжив. Монголын энх тайвныг хамгаалах хорооны уриалга бол бидний чин сэтгэлийн илэрхийлэл мөн Улсын багшийн институтийн багш, оюутан ажилчин 600 гаруй хүн оролцсон цуглаан, энэ 12 дугаар сарын 19-нд болж цуглаан дээр энх тайвныг хамгаалах Монголын хорооноос Азийн ба дэлхий дахины ард түмэнп гаргасан уриалгыг дэмжиж олон хүн үг хэлэв. Монгол хэл бичиг, утга зохиолын 3 дугаар курсийн оюутан Цэндээжээ хэлсэн үгэндээ : нэр төр, ичих нүүрээ алдаж америкийн импералистуудын гар хөл болсон Чан Кай-шийнхэн манай бүрэн эрхт тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг шившигтэй муухайгаар гүтгэж байгааг жигшин зэвүүцэж байна. Манай улс тусгаар тогтносон 35 жилийнхээ дотор эдийн засаг, соёлын талаар асар их амжилт олж, олон улсын харилцаанд бусад орнуудын нэг адил суурь эзлэх болсон ба дэлхий дахины ардчилал социализм, энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгааг үгүйсгэснийг Монголын бүх сэхээтэн эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Чан Кай-шийнхэн, манай улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсүүлэхэд энэ удаа саад хийвч энх тайвныг эрхэмлэгч улс түмэн манай улсын гүйцэтгэсэн үүрэг, эзлэх суурийг зохих ёсоор үнэлж Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсүүлэн авах нь зайлшгүй. Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улс хоёр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн хэзээ ч байх ёстой. Бид энх тайвныг хамгаалах Монголын хорооны уриалгыг баяр бахдалтай сайшааж байна гэв. Чан Кай-шийнхнийг НҮБ-ээс хөөх хэрэгтэй


377 Ховд аймгийн төвд олон зуун хүний цуглаан болж, энх тайвныг хамгаалах монголын хорооноос гаргасан уриалгыг халуунаар сайшаан дэмжив. Хүнсний комбинатын ажилчин нөхөр Нямхүү хэлэхдээ. Зөвлөлт холбоот улсын төлөөлөгчийн идэвх чармайлтын ачаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад шинэ гишүүн элсүүлэх асуудлыг мухардлаас гаргаж явцтай алхам хийв. Гэсэн ч Б.Н.М.А.Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсүүлэх явдалд хориг тавьсан Чан Кай-шийнхний урвагч бүлгийнхэн монголын ард түмэн болон бүх дэвшилт хүн төрөлхтний уур хилэнг хүчтэй болгож байна. Дэлхийн том гүрний нэг, 600 сая ард түмнийг төлөөлсөн Б.Н.Х.А.Улсын хууль ёсны эрхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад эзлүүлж, Америкийн импералистуудын ивээлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагад хууль бусаар бугшиж байгаа Чан Кай шийнхний оронгүй оргодлуудыг олон улсын нэр хүндтэй байгууллага болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хөөн зайлуулах цаг болжээ. Б.Н.М.А.Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад хэзээ нэгэн цагт элсүүлэн авах нь зайлшгүй юм гэв. Үнэн сонин. 1955.12.20. Мягмар. №297 (6205) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч С.Авирзэд, Б.Н.Х.А.Улсын жүжигчдийг дайлав Б.Н.М.А Улсын Ерөнхий сайдын орлогч С. Аварзэд, Б.Н.М.А Улс, Б.Н.Х.А. Улсын 1955 оны соёлоор харилцах төлөвлөгөө ёсоор тус улсад ирсэн Б.Н.Х.А. Улсын, Ли Юань-цин тэргүүтэй хэсэг жүжигчдийг энэ 12 дугаар сарын 18-нд хүлээн авч дайлав. Дайллага дээр Б.Н.М.А. Улсын Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга С.Чойжамц, мөн хорооны орлогч дарга Ч. Пүрэв, Гадаадтай соёлоор харилцах товчооны ерөнхий нарийн бичгийн дарга Хосбаяр, Гадаад Явдлын Яамны дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал нар болоод урлагийн зүтгэлтнүүд байв. Б.Н.Х.А. Улсаас тус улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Чжэн Дэ-чан, мөн яамны гишүүд дайллага дээр байлцав. Дайллага дээр С.Аварзэд, Ли Юань-цин нар харилцан үг хэллээ. Дайллага дотно элэгсэг байдалтай болов. Үнэн сонин. 1955.12.20. Мягмар. №297 (6205) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лайд СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ыг холбосон төмөр замын шууд харилцаа ба Улаанбаатар Бээжингийн хооронд суудлын галт тэрэгний харилцааг нээх гэж байгаа явдалтай холбогдуулан хүндэт нөхөр Ерөнхий сайд Танд болон Б.Н.Х.А.Улсын Засгийн Газар, Их Хятадын ард түмэнд халуун баяр, чин сэтгэлийн мэндчилэл хүргэе.


378 Төмөр зам бол СССР, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.Улсын ард түмний ах дүүгийн барилдлагааны зам бөгөөд эдийн засаг, аж ахуйн үлэмж их ач холобгдолтой юм. Олон сая Хятадын ард түмэн болон түүний засгийн газарт их Хятад ард улсынхаа байгуулалт, дэлхий дахины энх тайвны төлөө тэмцэлдээ гарамгай амжилт олоосой гэж Монголын ард түмэн, түүний Засгийн газар эрхэм дээд ерөөлөө дэвшүүлж байна. Б.Н.М.А. Улсын Ерөнхий сайд Ю. ЦЭДЭНБАЛ Улаанбаатар хот. 1955 оны 12 дугаар сарын 30. Үнэн сонин. 1955.12.31. Бямба. №307 (6215). 1-р нүүрт. -оОо- “Үнэн” сонин. 1956 он (1956 оны 1-12 сарын дугаарууд) Хятадын Коммунист Намын Төв хороонд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлд Улсын хооронд төмөр замын шууд харилцаа нээж байгаа явдалд зориулсан цуглаанд хуралдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрчдийн төлөөлөл бид, монголын бүх ард түмний өмнөөс Хятадын Коммунист Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Хятад Ард


379 Улсын Төрийн Зөвлөл болоод ах дүүгийн найрамдалт аугаа их хятадын ард түмэнд чин сэтгэлийнхээ халуун баяр хүргэе. Өнөөдөр Улаанбаатар, Бээжингийн хооронд төмөр замаар зорчин явагчдын харилцаа нээж байгаа явдлыг монголын ард түмэн маш их баяртай тэмдэглэж байна. Аугаа их хятадын ард түмэнтэй найрамдлыг бат холбоо бүхий монголын ард түмэнтэй найрамдлыг бат холбоо бүхий, монголын ард түмэн, социализмын байгуулалтын үйлсэд хятадын ард түмэн сайхан амжилт олж, Хятад улсыг аж үйлдвэрийн аугаа хүчит гүрэн болгож байгааг ширтэн харж, шинэ Хятад Ард Улсын байгуулалтад та бүхний олж байгаа гайхамшигт амжилтыг өөрийнхөө амжилт шиг үзэж баярлаж байгаа билээ. Монгол, Хятад хоёр улсын ард түмэн, ах дүүгийн найрамдлаа өдрөөс өдөрт улам бэхжүүлэн шинэ амьдралын байгуулалтад үр бүтээлтэй хамтран ажиллаж, Ази болоод дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэж байна. Үүний яруу тод баримт бол манай улсыг Б.Н.Х.А.Улстай холбож улмаар ах дүүгийн найрамдалт гурван улс-CCCP, Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улсын хооронд шууд харилцаа нээж байгаа Улаанбаатар-Цзини-ний төмөр замыг амжилттай тавьсан явдал мөн. Энэ төмөр зам манай хоёр улсын эдийн засаг соёлын харилцааг хөгжүүлэн өргөтгөх, дэлхий дахины энх тайвны төлөө манай ард түмний зүйл бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд туйлын их ач холбогдолтой учр энх тайвныг эрхэмлэгч монголын ард түмэн бахархан энэ түүхэн үйл явдалд зүйн ёсоор бахархан баярлаж байна. Монголын ард түмэн, өөрийн чин үнэнч хань ах дүү Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ард түмэнтэй найрамдлаа цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө М.А.Х Намрын удирдлагаар цуцалтгүй тэмцэх зориг төгөлдөр байна. Монгол, Хятадын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй бат найрамдал мандтугай. Аугаа их Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс тэргүүтэй энх тайван, ардчилал, социализмын аугаа хүчит лагерь мандтугай! ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД Үнэн сонин. 1956.01.01. Ням. №1 (6216) 1-р нүүрт Найрамдал, энх тайван, ах дүүгийн барилдлагааны зам Улаанбаатар-Замын үүдийн төмөр зам нээсэн явдалтай холбогдуулан Улаанбаатарт олон түмний цуглаан болсон нь 1955 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг болох гэж байлаа. Дунд голын гүүрийн баруун талд манай нийслэлийн дундуур өнгөрсөн ган зам дээр тал дугариг хаалга босгож дээр нь Монгол, СССР, Хятадын ард түмний мөнхийн найрамдал мандтугай! Гэж бичжээ. Төмөр замын урд талд зассан сүрлэг сайхан индрийн өмнө нийслэлийн олон арван мянган хүн цугларсан байв. Нөхөр О.Цэдэнбалын хэлсэн үг Хайрт нөхөд өө!


380 Бид онц чухал ач холбогдолтой үйл явдлыг баяр ёслолын байдалтай тэмдэглэхээр энд цугларлаа. Манай энэ баяр бол манай орныг хойт зүгээс нь өмнө зүг рүү, Монгол- Хятадын хил хүртэл үргэлжилсэн төмөр замыг байгуулж дуусгаад ах дүү гурван улс CCCP, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хооронд төмөр замын шууд харилцаа нээхэд зориулагдаж байна. Үүний зэрэгцээгээр бид Улаанбаатар ба Бээжин хоёрын хооронд төмөр замын шууд харилцаа нээж байгаа явдлыг тэмдэглэж байна. Монголын ард түмэнд тусламж болгож Зөвлөлт Холбоот Улсын хүчээр байгуулсан төмөр замын энэ шугам, Бүгд Найрамдах Монгол Ард Улсад онцгой их ач холбогдолтой юм. Энэ зам, манай орны аж ахуй, соёлын байгуулалтыг хурдатгах, монгол улсын социалист өөрчлөлтийг урагшт нь гуйвалтгүй давшуулах, манай бүх ард түмний социалист өмч хөрөнгийг өсгөж бэхжүүлэх манай улсын үндэсний нөөц бэлтгэлийг ашигтай бөгөөд зохистойгоор ашиглах, манай ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг цаашид дээшлүүлэхэд үлэмж их ролийг гүйцэтгэж ирсэн бөгөөд хойшид ч гүйцэтгэнэ. Шинэ төмөр замын шугам нь Б.Н.М.А Улсад үзүүлэх тусламжаа өдөр иэх тутам нэмэгдүүлж байгаа манай аугаа их хоёр хөрш CCCP ба Б.Н.Х.А Улстай манай орны нөхөрсөг харилцаа, эдийн засаг, соёлын холбоог цаашид өргөтгөн бэхжүүлэхэд эрхэм сайхан болоцоо бий болгож байна. Үүний зэрэгцээгээр Зөвлөлт Холбоот Улс, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А Улсуудыг холбож байгаа төмөр замын энэ шугам, олон улсын чухал ач холбогдолтой юм. Энэ төмөр зам, аугаа хүчит социалист лагерийн ард түмний ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд үйлчлэх бөгөөд ндгннр ард түмнээс харилцан туслалцах үндсэн дээр аж ахуйнхаа нэгдлийг бэхжүүлэх, дэлхий дахины социалист шинэ аж ахуйн нэгдмэл системийг бэхжүүлэх, олон улсын хоорондын бараа гүйлгээ ба эдийн засгийн бусад харилцаа холбоог улам хөгжүүлэхэд тус дөхөм болох юм. Мандан сэргэж байгаа шинэ Азийн гүнд хүртэл байгуулсан энэ төмөр зам бол империалистуудын өнгөлздөг, тухайлбал дэлхийн их гүрэн болсон Б.Н.Х.А Улсыг эдийн засгийн талаар хавчих гэсэн америкийн үл бүтэх бодлогод цохилт өгч байна. Зөвлөлт Холбоот Улсын хүч, монголын ард түмэнд туслахаар ирсэн Зөвлөлтийн барилгачдын баатар хөдөлмөрөөр Улаанбаатар-Замын- Үүдийн төмөр замыг байгуулж дууслаа. Зөвлөлтийн ард түмний энэ их тусламж нь Зөвлөлт Холбоот Улсын энх тайвныг эрхэмлэгч гадаад бодлого, социалист интернационализмын хөдлөшгүй зарчим дээр үндэслэсэн социалист лагерийн ард түмний шинэ харилцааны илрэлийг гэрчилж байна. Шинэ Монгол улсыг байгуулах үйлсэд сэтгэл харамгүй их ах дүүгийн тусламж байнга үзүүлж байгаа явдалд аугаа их Зөвлөлтийн ард түмэн, түүний засгийн газар болон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намд монголын ард түмэн чин зүрхнийхээ халуун талархлыг илэрхийлж байна. Манай оронд шинэ сайхан замыг гарамгай баатар хөдөлмөрөөрөө байгуулж өгсөн Зөвлөлтийн баатарлаг барилгчдад Б.Н.М.А Улсын хөдөлмөрчид чин сэтгэлийн талархлаа


381 дэвшүүлж байна. Дэлхий дахины энх тайвны түшиг болсон Зөвлөлт Холбоот Улс мандтугай! Аугаа их Б.Н.Х.А Улс мандтугай! CCCP, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.Улсын ард түмний эвдрэшгүй мөнх найрамдал мандтугаa! Даян дэлхийн энх тайван мандтугай. Нөхөр Ю.Цэдэнбалыг үг хэлэхэд хуралдагсад байн байн нижигнүүлэн алаг ташиж байв. Дараа нь CCCP-ийн зэвсгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн CCCP-ийн зам харилцааны яамны их сайд Б.П.Бещев үг хэлэв. Нөхөр Б.П.Бещевын хэлсэн үг Хайрт нөхөд өө! Ах дүү Зөвлөлтийн ард түмний тусламжтайгаар Монголын ард түмний олон хөдөлмөрийн яруу алдарт ялалт болох Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг тавьж дуусаад түүнийг ашиглалтад оруулж байгаа явдлыг тохиолдуулан Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газрын өмнөөс Та бүхэнд баяр хүргэе. (Алга ташив). Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын засгийн газар, эдийн засаг соёлынхоо харилцааг бэхжүүлэхийн тулд 1952 оны 9 дүгээр сарын 15-нд Улаанбаатараас Цэжнни хүртэл төмөр зам тавих тухай хэлэлцээр байгуулсан билээ. Тус гурван улсын засгийн газар, уг төмөр замыг 1955 оны эцсээр тавьж дуусгаад шууд харилцаа нээхээр хэлэлцэн тохиролцсон юм. Тэр хэлэлцээр биелэгдлээ гэж бид өндөр сэтгэл ханамжтай хэлж болно. Төмөр замын барилгачид, Б.Н.М.А Улсын нутагт богино хугацааны дотор 710 км зам тавих ёстой байлаа. Тэд Хэнтийн нурууг гэтлэн давж эзгүй, усгүй цөл говьд 400 км зам тавих үүрэгтэй байлаа. Нүүр нүдгүй цасан шуурганд ч 40 градусын тэсхим хүйтэнд ч, зуны аагим халуунд ч яруу алдраа гайхуулсан барилгачид зогсолтгүй ажиллаж байв. Зөвлөлтийн хүмүүс ах дүү, монголын ард түмний хамтаар бүх бэрхийг цогтой давж туулсаар хоёр жил шахмын дотор 12 сая кубметр шороо ухаж 550 орчим зохиомол төхөөрөмж хийж хэдэн зуун километр зам тавьж, замын дагуу өдий төдий станц, дено суурин газар байгууллаа. Уг замыг зөвлөлтийн техникийн тусламжтайгаар тавив. Замын шороог засаж овоолоход эксхаватар, бульдюзер, өөрөө буулгагч машинууд ажилласан бөгөөд шорооны ажлын 95 хувийг механикжсан аргаар биелүүлэв. Замын дэр, зам төмрийг зам тавигч машины тусламжаар тавьцгаав. Зам барьсан хүмүүсийн их чадвар, хөдөлмөрийн бадрангуй зориг болоод үүнд бас Монголын нам, улсын байгууллагуудаас өдөр тутам тусалж байсан явдлыг тэмдэглэх хэрэгтэй юм. Одоо уул замыг нэгэнт тавьж дууссан тул Бүгд Найрамдах Монгол Ард Улсын умарт хязгаараас өмнөд хязгаарыг нь хүртэл бүх нутаг дэвсгэр дундуур нь 1100 гаруй километр зурайтал татсан нэн ач холбогдолтой төмөр замын чухао шугам бий болов. Энэ шугам ах дүү гурван ард түмний нийслэл Москва, Улаанбаатар, Бээжин гурван хотыг хооронд нь холбож байна. Одоо энэ шугамын ажлыг нарийн тодорхой зохиоэ байгуулах чухал зорилт, уг шугамыг ашиглагчдын өмнө тавигдлаа.


382 Нөхөд өө! Монголын хөдөлмөрчид Монгол Ардын Хувьсгалт Намаараа удирдуулан Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн тусламжаар олон үеийн хоцрогдмол байдлыг устгах үйл хэсэгтээ гайхамшигт сайхан амжилт болжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, хуучин нийгэмлэгийн үлдэгдлийг амжилттай устгаж шинэ нийгэмлэгийг байгуулан,капиталист бүхэл бүтэн үетэй тэнцэх их замыг богино хугацаанд туулж өнгөрлөө.Монголын ард түмэн, социализмын лагерийн бүх орны хамт социализмд хүрэхээр урагш итгэлтэй дэвшиж яваа. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аж ахуй, соёлын бүх байгуулалтад Зөвлөлтийн ард түмэн чин сэтгэлээсээ бахдан талархаж байдаг юм. Шинэ төмөр зам тавьсан явдал бол Зөвлөлт-Монголын ах дүү хоёр ард түмний бүтээлч хөдөлмөрийн үр дүн, CCCP ба Б.Н.М.А.Улс хоёрын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр хичнээн хүчтэйгийн тод илрэл болж байна. Эрх чөлөөт ард түмний итгэж хамтран ажиллах явдал нь хөдөлмөрчин ард түмэн эх нутаг засаг төрийнхөө эзэн нь болсон тийм газарт л сая боломжтой байх юм аа. Энэ төмөр замын шинэ шугам бол тус Монгол улсын үйлдвэрийг хөгжүүлэх, ажилчин ангийг өсгөн инженер – техникийн боловсон хүчин ба сэхээтнийг бэлтгэн төрүүлэхэд тус дөхөм болно. Энэ төмөр зам тус орны хөдөө аж ахуй, ард түмний үндэсний соёл, цаашдын энх аж байдлыг хөгжилт, Б.Н.М.А.Улсын мандал цэцэглэлтийг улам өрнүүлэх болно. Гэвч Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын ач холбогдол зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Шинэ төмөр зам нь БНХАУ, БНМАУ, SSP, гурван улсын эдийн засаг соёлын дэвшилд эдгээр орны харилцан туслалцах явдлыг улам хүчтэй болгож тэдний хоорондох ах дүүгийн найрамдлыг цаашид өргөтгөн бэхжүүлэхэд тус дөхөм болж өгнө. Шинэ төмөр замын барилгыг дуусгаж ашиглалтад оруулж байгаа нь БНХАУ, БНМАУын хоорондох социалист шинэ харилцааны аугаа их сүр хүчний нэг их хурц тод нэг илрэл болж байгаа юм. ЗХУ, БНМАУ, БНХАУ гурав ах дүүгийн нягт холбоотойгоор ард түмнийхээ эрхэм элэгсэг найрамдалт харилцааг бэхжүүлж эдийн засаг, соёлоо улам хөгжүүлэх замаар социализмын лагерыг бэхжүүлэх үйл хэргийн төлөө даян дэлхийд энх тайвныг батжуулхын төлөө урагшаа дэвших болно. Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газрын өмнөөс монголын ард түмэнд цаашдын их амжилт, цэцэглэлтийг хүсэн ерөөе. (Алга ташив) Монголын ард түмнийг удирдаж зохион байгуулагч Монгол Ардын Хувьсгалт Нам мандтугай! Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй мөнх найрамдал мандтугай! (Алга нижигнүүлэн ташиж, хүчирхэг ура талбай дүүрэн цууриатав) Дараа нь Б.Н.Х.А.Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Б.Н.Х.А.Улсын төмөр замын яамны сайд нөхөр Тэн Дай-Юань үг хэлэв. Нөхөр Тэн Дай-Юаний хэлсэн үг Хайрт хань нөхөд өө!


383 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид, УлаанбаатарБээжингийн хооронд төмөр замын шууд харилцаа нээхэд зориулсан баяр ёслолд оролцохоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын урилгаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Б.Н.Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний өмнөөс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар Монголын ард түмэнд халуун баяр хүргэж мэндчилье. (Алга нижигнүүлэн ташив) CCCP, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсуудын хооронд төмөр замын шууд харилцаа байгуулахаар 1952 оны 9 дүгээр сарын 15-нд байгуулсан хэлэлцээр ёсоор Улаанбаатар төмөр зам барих ажил амжилтгүй дууслаа. Энэ зам байгуулах ажил хөдөлмөрийн их өрнөлт гаргасан Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улс CCCP-ийн төмөр замынхны шургуу хөдөлмөрийн ачаар бид ийм сайхан амжилт оллоо. Энэ замыг цаг хугацаанд нь яс чанар сайтай байгуулахад тэргүүний техник, зөвлөлтийн мэрэгжилтэн нарын шургуу хөдөлмөр үлэмж их ач холбогдолтой боллоо. Монголын төмөр замчид, зөвлөлт Холбоот улсын төмөр замчид болоод мэргэжилтэн нарт чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын шугмыг барьж дууссан явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Монголын ард түмний социалист байгуулалтад их Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар олсон гайхамшигт ололт мөн бөгөөд Б.Н.М.А.Улсын эдийн засгийн хөгжлийг хурдатгаж монголын ард түмний энх аж байдлыг дээшлүүлэхэд маш их ач холбогдолтой юмаа. Өөрийнхөө дотны хөрш Б.Н.М.А.Улсын энэ гялалзсан сайхан ололтод Хятадын ард түмэн баярлан зоригжиж байна. Улаанбаатар-Бээжингийн хооронд болоод улмаар CCCP, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А. Улсын хооронд төмөр замын шууд харилцаа тогтоож байгаа явдал бол манай ард түмний эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын холбоо харилцааг улам өргөтгөн бэхжүүлж, Европ, Азийн ах дүү, ард түмнүүдийн найрамдалт холбоо, харилцан туслалцах явдлыг бататгаж хөгжүүлэхэд тус дөхөм болохын хамт ЗХУ-аар манлайлуулж байгаа энх тайван, ардчилал, социализмын лагерийн хүч ийг нэмэгдүүлэх юм. Монголын ард түмнээс шинэ амьдралын байгуулалтад улам их амжил хүсье. Бүгд Найрамдах Монгол Ард Улс мандтугай! Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улс, CCCP-ийн ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулж байгаа энх тайван, Ардчилал, Социализмийн лагер, мандтугай! (Алаг нижигнүүлэн ташиж ураа цуурайтав) Нөхөр Тэн Лай-юань үг хэлсний дараа Улаанбаатарын төмөр замын ажилчин Лувсандамдин үг хэлэхдээ. -Монголын төмөр замын ажилчин бид, ах дүү ард түмний найрамдлын энэ төмөр замд ажиллах аз жаргал нь тохиолдсонд хязгааргүй баярлаж байна. Улаанбаатар-Замын- Үүдийн төмөр зам бол энх тайвныг бэхжүүлэх хэрэгт их нэмэр болж байгаа бөгөөд жинхэнэ хамтран ажиллаж, хамтран туслалцаж байгаа ар түмний нөхөрлөлийн их зам юм.


384 Улаанбаатар Наушкийн төмөр зам нээгдснээс хойших хугацаанд монголын төмөр замын ажилчид бид, зөвлөлтийн найз нөхдийнхөө сэтгэлд харамгүй дотны туслалцаатайгаар олон улсын харилцааны энэ чухал замыг бүрэн үйлчилж чадах мэргэжилтэй боллоо. Бид, энэ сайхан төмөр замаа хүлээж аваад байдаг хүч чадвараа дайчлан ажиллаж, засгийнхаа өмнө хүлээсаэн үүргээ биелүүлж чадлаа. Өөрийн хүч хөрөнгөөр энэ төмөр замаа байгуулж өгсөн ЗХУлсын төмөр замын барилгчдад, тэднээр дамжуулан, CCCP-ийн аугаа их ард түмэнд чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье. Тэхэд талбайд цугларсан хүмүүс хань нөхөд зөвлөлтийн ард түмэндээ баяр хүргэн ураа цуурайтуулж алаг нажигнуулан иашиж байлаа. Дараа нь монголын малчдын хөдөлмөрийн өмнөөс Дорноговь аймгийн “Туна” нэгдлийн гишүүн Гэндэндаржаад үг хэлэв. Нөхөр Гэндэндаржаа малчин олон түмний чин санааг илэрхийоэн хэлэхдээ манай оны эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд эрхэм чухал хүчин зүйлийн нэг болсон энэ төмөр замыг барь өгсөн ЗХУлсын коммунист нам, Засгийн газар, Зөвлөлтийн ард түмний энэ их тусламжийг бид түмэн үедээ мартахгүй гэж CCCP, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.Улсын ард түмний найрамдал үүрд мөнх бэхжихийг ерөөхөд цугларагсад алга нижигнүүлэн ташлаа. БНМАУ-ын ерөнхий сайд нөхөр Ю.Цэдэнбал аугаа их Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн сэтгэл харамгүй тусламж. Зөвлөлтийн баатарлаг барилгчдаас манай ард түмний өмнө байгуулсан гайхамшигт гавьяаг монголын ард түмэн хэзээч мартахгүй. БНМАУ-ын ард түмэн түүний засгийг газрын өмнөөс баяр талархлын тэмдэг болгон алдарт барилгчдад энэ улаан туг гардуулан барья гээд төмөр замын барилгын дарга Шавровт “БНМАУ-ын засгийн газраас, зөвлөлтийн төмөр замын баатар барилгчдад, Зөвлөлт Мнголын эвдрэшгүй найрамдал мандтугай” гэсэн үгтэй сүрлэг сайхан туг гардуулж өглөө. Талбай дүүрэн үй олон хүн, Зөвлөлтийн баатарлаг барилгчдад чин талархлаа илэрхийлэн алга нижигнүүлэн ташиж, байн байн ура хашгиран Монгол Зөвлөлтийн Найрамдлын ерөөсөн лозун цуурайтуулж байлаа. Ерөнхий сайд Ю.Цэдэнбалаас улаан туг хүлээж авсан төмөр замын барилгын дарга нөхөр Шавров хэлэхдээ, бидний бүтээсэн хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлж байгаа явдалд төмөр замын барилгын бүх ажилтан, ажилчдын өмнөөс нөхөр ерөнхий сайд Танд чин сэтгэлийн баяр талархал илэрхийлье. Монгол Ардын Хувьсгалт Нам, Б.Н.М.А.Улсын засгийн газар монголыни ард түмэн мандтугай! Гэхэд олон түмэн ура цуурайтуулав. Дараа нь Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын төв хороо, CCCP-ын Сайд Нарын Зөвлөлд явуулах баярын бичгийн уншихад цугларсан олон мянган хү алга нижэгнүүлэн баяр баясгалантай ура цуурайтуулж байв. Б.Н.Х.А.Улсын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Тэн Дай-Юань, Нөхөд өө! Б.Н.Х.А Улсын засгийг газар төмөр замын ажилчдын өмнөөс Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгт улаан туг гардуулж барья. Манай найрамдалд гурван улсын эвдрэшгүй найрамдал мандтугай! Гээд Улаанбаатар-Замын-Үүд хүртэл барьсан төмөр зам хийгээд энэ төмөр зам Эрээний төмөр замтай нийлж байгаа явдал бол Хятад Монгол,


385 Зөвлөлт гурван улсын ард түмний улс төр, эдийн засаг, соёлын бүх хөгжлийг улам бататгана. Хятадын Засгийн Газрын төлөөлөгчид” гэсэн үгтэй тугыг төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга С.Ядамсүрэнд гардуулж өгөхөд цуглааныхан алга нижигнүүлэн ташиж “Зөвлөлт-Монгол-Хятадын ард түмний найрамдал үүрд бэхжиж мандтугай!” гэсэн лозун цуурайтаж байлаа. Улаан туг хүлээж авсан нөхөр С.Ядамсүрэн хэлэхдээ Б.Н.Х.А.Улсын Засгийн газрын энэ тугийг Монгол-Хятадын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг гэж хүлээн авч байна. Монголын төмөр замын бүх ажилтан ажилчдын өмнөөс ах дүүгийн найрамдалд аугаа их Б.Н.Х.А Улсын Засгийн газар, Б.Н.Х.А Улсын төмөр замын бүх ажилтан ажилчдад чин сэтгэлийн халуун баяр талархлаа дэвшүүлье гэв. Дараа нь Хятадын Коммунист Намын Төв Хороо Б.Н.Х.А Улсын Засгийн газарт явуулах баярын бичгийг цугларсан олон түмэн алга нижигнүүлүэн ташиж ура цуурайтуулан хүлээж авлаа. Цугласан гүйцэж хөгжилд Б.Н.М.А Улс, Б.Н.Х.А Улс CCCP-ийн сүлд дуулал эгшиглэв. Цугласан олон түмэн хүний анхаарал төмөр зам дээр зогсож байгаа элчит тэрэгний зүг хандлаа. Тэр элчид тэргийг CCCP, Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын далбаа болон нөхөр Н.А.Булганни Ю.Цэдэнбал, Мао-Цзэ-Дун нарын хөргөөр чимжээ. Яг 1 цаг 20 минут боллоо. CCCP, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.Улсын ард түмний ах дүүгийн барилдлагны ган зам дээр хөндлөн, татсан улаан туузийг Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал хайчилахад олон мянган хүн ура цуурайтуулж, олн төрлийн шинэ техник төхөөрөмж авсан анхны элчит тэрэг хүчирхэг яндангаа хүнгнүүлэн. Улаанбаатраас-Бээжин орохоор хөдөллөө. Тэр элчит тэргийг ах дүүгийн найрамдал ард түмний хөвгүүд В.Е.ЗаверТайлюк, Барбаатар нар жолооджээ. Хөгжимт “Ган зам” гэдэг дуу эгшиглэж алсын замд зорьсон анхны элчит тэргийг олон мянган хүн гар өргөн үдэж гаргав. Үнэн сонин. 1956.01.01. Ням. №1 (6216) 2-р нүүрт Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар болоод Б.Н.М.А.Улсын Сайд нарын Зөвлөлд дайллага болсон нь Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар болоод Б.Н.М.А.Улсын Сайд нарын Зөвлөл 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулж, СССР, Б.Н.М.А. Улс, Б.Н.Х.А.Улсын хооронд төмөр замын шууд харилцаа нээсэн явдлыг тохиолдуулан том дайллага хийв. Дайллага дээр нөхөр Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв, Д.Балжинням, Б.Жамбалдорж, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, Б.Н.М.А Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч С.Аварзэд, Д.Майдар, Л.Цэнд, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Б.Н.М.А Улсын Гадаад Явдлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэж байгаа С.Равдан, Б.Н.М.А.Улсын Яамны сайд Т.Бавуудорж, П.Баатар, М.Жамсран, Г.Туваан, Шүүх Яамны сайдын үүрэг гүйцэтгэж байгаа М.Дүгэрсүрэн, Б.Н.М.А Улсын ардын цэргийн жанжин


386 С.Батаа, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга С.Удвал, Гадаад Яамны Сайдын орлогч Н.Ядамжав, Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга С.Чойжамц, Барилгын Хэрэг Эрхлэх Ерөнхий газрын дарга Д.Гончиг, Сангийн аж ахуйг удирдах Ерөнхий газрын дарга Ж.Пүрэв, Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ламжав, Хоршоодын Төв Холбооны Ерөнхий хорооны дарга З.Ганжууржав, үйлдвэрийн хоршооны ерөнхий хорооны дарга Д.Дэмчиг, монголын зохиолчдын эвлэлийн ерөнхий хорооны дарга Б.Жаргалсайхан, Гадаадтай соёлоор харилцах товчооны дарга Д.Цэрэндорж, Монгол-Зөвлөлтийн нийгэмлэгийн Төв зөвлөлийн дарга Л.Дүгэрсүрэн, Гадаад Явдлын Яамны Европын хэлтсийн эрхлэгч Ж.Банзар, Гадаад явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Т.Пүрэвжал, Гадаад Явдлын Яамны консулын хэлтсийн эрхлэгч Б.Цэдэниш, Гадаад Явдлын Яамны протколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нарын зэрэг Сайд нарын Зөвлөл, Гадаад Явдлын Яамны хариуцлагтай ажилтнууд байв. Дайллага дээр Зөвлөлт Засгийн газрын төлөөлөгчид: СССР-ийн Зам Харилцааны Яамны Сайд Б.П.Бещев (удирдагч нь), СССР-ийн Тээвэр барилгын яамны сайдын орлогч П.А.Кабанов, СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх эдийн засгийн харилцааны ерөнхий газрын даргын орлогч П.А.Малетин, СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц, Бүрэн Эрхт Элчин сайд В.И.Писарев, Б.Н.Х.А.Улсын засгийн газрын төлөөлөгчид: Б.Н.Х.А.Улсын Төмөр Замын Яамны сайд Тан Дай-Юань (удирдагч нь), Б.Н.Х.А Улсаас Б.Н.М.А Улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Өвөр Монголын автономит районы ардын хорооны даргын орллогч Ван Цзай-тянь, Б.Н.Х.А.Улсын төмөр замын яамны барилгын ерөнхий газрын даргын орлогч Лю Чан-хан нар байв. Дайллага дээр ирсэн хүмүүсийн дотор Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг шилжүүлэх ажил эрхэлсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан комиссын гишүүд Монголын талаас Б.Н.М.А.Улсын Ерөнхий Сайдын орлогч С.Лувсан (төлөөлөгчдийн тэргүүн нь), Холбооны Яамны сайд Л.Дамдинжав, Сангийн Яамны сайд Д.Моломжамц, Ардын цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамны сайдын орлогч Д.Батаа, Тээврийн Яамны хэлтсийн эрхлэгч Адилбиш, зөвлөлтийн талаас СССР-ийн зам барилгын яамны нэгдүгээр орлогч С.И.Багаев (төлөөлөгчдийн тэргүүн нь), СССР-ийн зам харилцааны Яамны харьяа төмөр замын цэргийни ерөнхий газрын даргын орлогч А.П.Смарнов, СССРийн зам харилцааны Яамны харьяа олон улсын харилцааны газрын хэлтсийн даргын орлогч Д.К.Дуркачню, СССР-зам харилцааны яамны харьяа их барилгын ерөнхий газрын даргын орлогч Я.А.Закадаев, СССР-ийн зам харилцааны Яамны харьяа илчит тэрэгний газрын даргын орлогч П.И.Кметик Улаанбаатар-Төмөр замын Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг хүлээн авах комиссын гишүүн, Б.Н.М.А.Улсын Тээврийн Яамны сайд С.Ядамсүрэн, Улаанбаатар төмөр замын газрын даргын орлогч А.Цогтсайхан, Улаанбаатар төмөр замын газрын ерөнхий инженер М.Я.Раузов Улсын банкны еорөнхий хорооны дарга Г.Балжид нар байв. Мөн дайллага дээр ирсэн зочдын дотор Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц, Бүрэн эрхт Элчин Сайд Хон Дон Чер, СССР, Б.Н.Х.А.Улсын элчин сайдын яамдын гишүүд,


387 үйлдвэрийн тэргүүний хүмүүс, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн, монголын болоод гадаадын хэвлэлийн төлөөлөгчид байв. Дайллагын үес Ю.Цэдэнбал, Б.П.Бещев, Тэн Дай-Юань нар харилцан үг хэллээ. Дайллага маш дотно нөхөрсөг байдалтай болов. Үнэн сонин. 1956.01.01. Ням. №1 (6216) 2-р нүүрт Орон нутгийн хөдөлмөрчдийн цуглаан болж байгаа нь САЙНШАНД. (Үнэн сонины сурвалжлагчийн цахилгаан мэдээ) Улаанбаатар-ЗамынҮүдийн төмөр замын хөдөлгөөн нээхэд зориулан 1955 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод болсон нийслэлийн хөдөлмөрчдийн цуглааны ажиллагааг төмөр замын дагуу олон станц, Сайншанд хот, Агаруут, Алтан ширээ, Айраг, Хатанбулаг зэрэг сумын төвийн хөдөлмөрчид, олон багын малчин ардууд “Шинэ амьдрал” зэрэг нэгдлийн гишүүд радио хүлээн авагч дээр цугларч сонсов. Мөн өдөр Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын хөдөлгөөн нээсэн явдалтай холбогдуулан 15 цагт Сайншанд хотын хөдөлмөрчдийн өргөн цуглаан болов. Энэ цуглаан дээр Дорноговь аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Цэрэвсамбуу, Дэлгэрэх сумын намын үүрийн нарийн бичгийн дарга Авир нарын зэрэг нөхөд үг хэлэв. Хатанбулаг, Агаруут зэрэг сумын төвийн хөдөлмөрчдийн цуглаан болж, тэр цуглаан дээр үг хэлсэн хүмүүс Улаанбаатар-Замын үүдийн төмөр замын хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан зөвлөлтийн алдарт барилгачид баяр талархлаа илэрхийлж байна. ХОВД аймгийн төвийн хөдөлмөрчид өчигдар Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замын ажиллагааг нээж ашиглалтад оруулсантай холбогдуулан Улаанбаатар хотод хийсэн хөдөлмөрчдийн баярын цуглааны ажиллагааг радиогоор хязгааргүй баяр хөөртэй сонслоо. Зөвхөн Ховд хотын радио цэг бүхий газруудад 5000 гариу хүн цугларч уг ажиллагааг сонссоны дээр сумын төв, хөдөө аж ажуйн нэгдэл, суурин газзруудад олон мянган хүн цугларч радио сонслоо. Тус аймгийн үйлдвэрийн хоршоо артелийн ажилчин Уртнасан хэлэхдээ УлаанбаатарЗамын-Үүдийн төмөр замын их барилгын ажил амжилттай дуусч, манай улсын нийслэл Улаанбаатар хотыг ах дүүгийн найрамдалт Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл хоттой төмөр замаар шууд хобооны явдал манай улсын эдийн засаг, соёлын хөгжилд үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл боллоо. Би 1956 онд сар бүрийнхээ нормыг 106-аас дээш хувь биелүүлж ажил дээрээ улам их амжилт гаргана гэлээ. Ховд дахь авто тээврийн дөрөвдүгээр баавын ажилчин Тогтоо энэ зам бол аугаа их Зөвлөлт Холбоот Улсын ахн дүү гурван улсын улам бэхжиж байгаа найрамдлын яруу тод бэлэг тэмдэг мөн гэв. ЗУУН МОД. Улаанбаатар- Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орж байгаатай холбогдуулан төв аймгийн төвийн хөдөлмөрчдийн цуглаан өчигдөр боллоо. Энэ цуглаанд олон зуун хүн оролцов.


388 -Москва-Улаанбаатар Бээжинг холбосон төмөр замын барилга дуусч ашиглалтанд орж байгаад бид төгсгөлгүй их баярлаж байна. Энэ зам бол манай гурван улсын ард дотно найрамдлыг мөнхжүүлж эдийн засаг, соёлоо хөгжүүүлэхэд сайхан ач нөлөөгөө өгөх юм гэж ажилчин Намжаа хэлэв. Үнэн сонин. 1956.01.01. Ням. №1 (6216) 2-р нүүрт БНМАУ, СССР, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Монгол-Хятадын хил дээр төмөр зам нийлүүлэх ёслолд оролцохоор Улаанбаатараас гарав Б.Н.М.А.У-ын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй Б.Н.М.А.У-ын засгийн газрын төлөөлөгчид, СССР-ийн Зам Харилцааны Яамны сайд Б.П.Бещев тэргүүтэй СССРийн Засгийн газрын төлөөлөгчид, Б.Н.Х.А.У-ын Төмөр Замын Яамны сайд Тэн Дай-юань тэргүүтэй Б.Н.Х.А.У-улсын засгийн газрын төлөөлөгчид, Монгол – Хятадын хил дээр энэ оны нэгдүгээр сарын гурванд хийх төмөр зам нийлүүлэх ёслолд оролцохоор нэгдүгээр сарын хоёронд тусгай галт тэргээр Улаанбаатараас гарав. Засгийн газруудын төлөөлөгчдийн хамтаар Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, М.А.Х.Н-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, М.А.Х.Н-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч Д.Цэдэв, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга Б.Дамдин, Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Н.Ядамжав, Гадаад Явдлын Яамны Протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм нар явав. Бас Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг хүлээлгэн өгөх Монгол-Зөвлөлтийн хамтарсан комиссын гишүүд Б.Н.М.А.У-ын Тээврийн Яамны сайд бөгөөд МонголЗөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Замын нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга С.Ядамсүрэн тэргүүтэй Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг хүлээж авах Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын коммисын гишүүд мөн галт тэргээр явав. Улаанбаатрын галт тэрэгний буудлаас Засгийн газрын төлөөлөгчдийн М.А.Х.Н-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн, Д.Самдан, Ерөнхий сайдын орлогч С.Аварзэд, Л.Цэнд, Д.Майдар нарын зэрэг хүмүүс үдэж гаргав. Үнэн сонин. 1956.01.03. Мягмар №3 (6218) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НӨХӨР Ю.ЦЭДЭНБАЛ Бээжин-Улаанбаатарын төмөр замын нээж, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У, СССР-ийн хооронд төмөр замын шууд харилцаатай болж байгаа учир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын


389 засгийн газар болоод ард түмний өмнөөс тад мөн танаар уламжлан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Бээжин-Улаанбаатарын төмөр зам бол Хятад, Монгол, Зөвлөлтийн ард түмний аугаа их найрамдал, хамтын хөдөлмөрийн үр мөн. Энэ зам, манай хоёр улсыг аугаа их хөрш Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан оронтой эдийн засаг, соёлын хэлхээ холбоогоо улам бэхжүүлж, Хятад Монгол хоёр улсын ард түмний социалист байгуулалтын үйлсэд үлэмжхэн тус дөхөм болно. Монголын ард түмнийг эх орныхоо энх байгуулалтанд улам их сайхан амжилт олохыг ерөөе. Зөвлөлт, Монгол, Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хэрэгжүүлэхийг ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин хот. 1955 оны 12 дугаар сарын 31. Үнэн сонин. 1956.01.03. Мягмар №3 (6218) 1-р нүүрт. Улаанбаатараас Цзинин хүртэл төмөр зам байгуулж дууссан ба СССР, БНМАУ, БНХАУ-ын хоорондын төмөр замын шууд харилцаа нээх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Аард Улсын засгийн газруудын хамтран гаргасан АЛБАН МЭДЭЭ БНМАУ, ЗСБНХУ, БНХАУ-ын Засгийн газруудын хооронд эдгээр орны эдийн засаг, соёлын харилцааг цаашид хэрэгжүүлэхтэй холбогдсон хэлэлцээ 1952 оны 9 дүгээр сард хийсэн билээ. Энэ зорилгоор дээрхи засгийн газрууд нь ЗХУ, БНМАУ, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа байгуулах хэлэлцээрийг 1952 оны 9 дүгээр сарын 15-нд байгуулжээ. БНМАУ ба ЗСБНХУ-ын Засгийн газар нь өөрийн үүргийн ёсоор Улаанбаатараас Замын үүдийг дайруулан БНМАУ-ын хилийг хүртэл төмөр зам байгуулсан бөгөөд БНХАУ-ын засгийн газар нь өөрийн үүргийн ёсоор Цзининээс Эрээнийг дайруулан БНХАУ-ын хилийг хүртэл төмөр зам байгуулжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын төлөөлөгчдийн 1955 оны 9-10 дугаар сард Улаанбаатарт болсон бага хурал, СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээх гэж байгаатай холбогдох асуудлыг хэлэлцжээ. Улаанбаатар Бээжингийн төмөр замын шууд харилцаа нээсэн баяр ёслол 1955 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатарт болсон ба хоёр төмөр замыг холбосон ёслол 1956 оны 1 дүгээр сарын 3-нд Монгол- Хятадын хил дээр болов. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төмөр замын шууд харилцаа 1956 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нээгдэв. 1956 оны 1 дүгээр сарын 4.


390 Үнэн сонин. 1956.01.04. Лхагва. №4 (6219) 1-р нүүрт. СССР, БНМАУ, БНХАУ-ын хооронд тавьсан төмөр зам бол найрамдал, ах дүүгийн барилдалгаа, энх тайвны зам мөн СССР, БНМАУ, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн суусан ичит тэрэг Улаанбаатараас Сайншанд хүрсэн нь САЙНШАНД. 1 дүгээр сарын 2. (“Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн телефон мэдээ). СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын засгийн газрын төлөөлөгчдийн суусан тусгай илчит тэрэг 1 дүгээр сарын 2-ны өдрийн өглөө 9 цагт Улаанбаатарын галт тэрэгний буудлаас хөдөлж, Замын-Үүд орохоор зорьж гарсан билээ. Засгийн газрын төлөөлөгчдийн суусан галт тэрэгний цуваанд Б.Н.М.А.У-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, М.А.Х.Н-ын Төв хорооны нэг дүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, Б.Н.М.А.У-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, М.А.Х.Н-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, М.А.Х.Н-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Б.Дамдин, Б.Н.М.А.У-ын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, Б.Н.М.А.У-ын Их Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Шарав, Б.Н.М.А.У-ын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Н.Ядамжав, Гадаад Явдлын Яамны протоколын хэлтсийн эрхлэгч Н.Лувсанчүлтэм, Б.Н.М.А.У-ын нам улсын удирдах ажилтан нөхөд, СССР-ийн засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн СССР-ийн зам харилцааны яамны сайд Б.Н.Бещев, төлөөлөгчдийн гишүүд СССР-ийн тээвэр барилгын яамны орлогч сайд П.А.Кабанов, СССР-ийн сайд нарын зөвлөлийн дэргэдэх эдийн засгийн харилцааны ерөнхий газрын орлогч дарга П.А.Малетин, СССР-ээс Б.Н.М.А.У-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд В.И.Писарев, Б.Н.Х.А.У-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Б.Н.Х.А.Уын төмөр замын яамны сайд Тэн Дай-юань, төлөөлөгчдийн гишүүн Б.Н.Х.А.У-аас, Б.Н.М.А.У-д суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин, Өвөр монголын автономит районы ардын хорооны орлогч дарга Ван Цзай-тянь, Б.Н.Х.А.У-ын төмөр замын барилгын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Чжан Цзин-чжи, Б.Н.Х.А.У-ын төмөр замын төлөвлөгөөний ерөнхий газрын орлогч дарга Лю Чань-хань ба Тайюаний төмөр замын газрын дарга Пэн Бо-чжу Б.Н.М.А.У-ын ерөнхий сайдын орлогч С.Лувсан, төлөөлөгчдийн гишүүн Зөвлөлт- Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатарын төмөр замын нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга Б.Н.М.А.У-ын тээврийн яамны сайд С.Ядамсүрэн, Улаанбаатарын төмөр замын намын хорооны нарийн бичгийн дарга Банзрагч, Зүүн хараагийн депогийн орлогч дарга Дамбадаржаа нар болон Б.Н.А.С.А.У-аас Б.Н.М.А.У-д суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер, Улаанбаатарт суугаа элчин сайдын яамдын гишүүд явлаа. Засгийн газрын төлөөлөгчдийн суусан тусгай илчит тэрэгний цуваа үдийн 12 цагийн үед Улаанбаатар-Сайншандын төмөр замын Мааньтын буудалд хүрэлцэн ирлээ. Мааньтын буудал дээр нам засгийн удирдагчид, СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын засгийн газрын төлөөлөгчид бүрэн төхөөрөмжөөр тоноглосон төмөр замын тохилог сайхан буудал, радио станц зэргийг сонирхон үзэж тэндэхийн Орос, Монгол ажилчидтай ярилцлаа.


391 Мааньтын станцын туслах слесарьч Мажигсүрэн хэлэхдээ: -Ах дүү Зөвлөлтийн ард түмний сэтгэлд харамгүй энэ их тусламжийг Монголын ард түмэн үеийн үед мартахгүй юм. Ах дүү Зөвлөлтийн анд нөхөд маань төмөр зам байгуулж өгөхийн зэрэгцээгээр саяхан малчин байсан биднийг энэ гайхамшигт техник эзэмшдэг болгон сургаж байна. Бидэнд энэ сайхан эрдэм мэдлэг, мэргэжлийг байдаг чадал оюунаа дайчилж сурахаас эрхэм зорилт алга. Би хайртай нөхдмйнхөө надад сургаж байгаа зүйлийг үнэхээр сонирхдог бөгөөд орчин үеийн хамгийн тэргүүний шинэ техникийг эзэмшиж улмаар өөрийн Монгол нөхдөө сургахын төлөө чаддаг бүхнээ хийнэ гэв. Илчит тэрэг Мааньтын буудлаас хөдлөхөд үй олон хүн ах дүүгийн найрамдалт гурван орны засгийн газрын төлөөлөгчдийг хүндэтгэн үдэж алга ташин СССР, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У-ын ард түмний найрамдлыг ерөөсөн лозун цууриатуулж байлаа. Засгийн газрын төлөөлөгчдийн суусан илчит тэрэгний цуваа, Чойрын буудалд 17 цагт хүрэлцэн ирэхэд, галт тэрэгний буудлыг СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын далбаа, тус гурван улсын нам засгийн удирдагчдын хөргөөр үзэсгэлэнтэй сайхан чимээд олон хүн, лозун туг далбаа барьж ура цуурайтуулан угтлаа. Илчит тэргээр яваа хүмүүс, 150 хүн багтах хүлээлгэний уудам саруул танхим, элчит тэрэгний засварын газар, төмөр замын ажилчин, албан хаагчдын бйр байдал олон нийтийн үйлчилгээний газрыг сонирхон үзлээ. Төмөр замын Чойрын хэсгийн барилгын дарга Я.С.Смирнов, олон мянган хүн амтай болж өдрөөс өдөрт шинэ барилга нэмэгдэн цэцэглэж байгаа Чойрын суурины тухай манай нам засгийн удирдагчид ба гурван улсын засгийн газрын төлөөлөгчдөд тодорхой танилцуулав. Нам засгийн удирдагчид ба төлөөлөгчид, төмөр замын засварын газрын машинч Маленовский, урьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд малчин байгаад одоо төмөр замд эргүүл хийдэг Наст болон депогийн бусад олон ажилчинтай дотно сайхан ярилцаж Зөвлөлтийн мэргэжилтэн нарын уламжит туслалцаатайгаар монгол нөхөд төмөр замын олон төрлийн мэргэшилтэй болж байгааг сонирхон танилцав... Үдэш орой болж байв. Сайншанд хотын төмөр замын буудлыг үзэмжтэй сайхан засч, СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын төрийн далбаа, удирдагчдын хөрөг, зөвлөлт, монгол, хятадын ард түмний мөнхийн эвдрэшгүй найрамдлыг ерөөж орос, монгол, хятад хэл дээр бичсэн лозунгаар чимжээ. Манай нам засгийн удирдагчид ба найрамдалт ах дүү гурван улсын засгийн газрын төлөөлөгчдийн суусан тусгай илчит тэргийг угтахаар олон мянган хүн лозун, туг далбаа, гурван улсын нам засгийн удирдагчдын хөрөг барьж галт тэрэгний буудлын орчимд пиг дүүрсэн байлаа. Илчит тэрэгний цуваа, буудал дээр намуухнаа ойртон ирж, Б.Н.М.А.У-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн удирдагчид, СССР, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У-ын засгийн газрын төлөөлөгчид вагонаас гарч ирэхэд олон мянган хүн алга нижигнүүлэн ташиж удтал ура цууриатуулан угтлаа. Сайншанд хотын хөдөлмөрчид ба төмөр замынхны хамтарсан цуглааныг Дорноговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Цэрэнсамба нээж үг хэлэв. Нөхөр Цэрэнсамба хэлсэн үгэндээ манай эх орныг ах дүүгийн найрамдалт аугаа их гүрэн


392 СССР, Б.Н.Х.АУ-тай төмөр замаар холбож Улаанбаатар- Замын үүдийн төмөр замын хөдөлгөөн нээгдэн ашиглалтанд орж байгаа нь манай орны амьдралд гарч байгаа түүхэн чухал явдал мөн. Энэ төмөр зам бол манай орны эдийн засаг, соёлын хөгжилд асар их түлхэц өгөхийн хамт даян дэлхийн улс түмний энх тайван, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж говь нутгийн малчин ард, манай орны хөдөлмөрчдийн хамт бахдан баярлаж байна. Ийм сайхан зам барьж өгсөн явдалд ЗХУ-ын Комминуст Нам, Зөвлөлтийн засгийн газар түүниий төлөөлөгчид, Зөвлөлтийн бүх ард түмэн Зөвлөлтийн төмөр замын баатар барилгачдад чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлэн, бас манай ард түмний засгийн газрын төлөөлөгчдөд халуун баяр хүргэе. СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын ард түмний ах дүүгийн эвдрэшгүй найрамдал мандтугай! Гэхэд цугласан олон мянган хүн ура цууриатуулан алга ташиж байлаа. Сайншанд хотын хөдөлмөрчдийн цуглаан дээр Б.Н.Х.А.У-ын засгийн газрын төлөөлөгчдийн өмнөөс Б.Н.Х.А.У-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Тэн Дайюань, СССР-ийн засгийн газрын төлөөлөгчдийн өмнөөс ЗХУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Б.П.Бещев нар үг хэлэхэд цуглаанд оролцогчид Зөвлөлт, Хятадын аугаа их ард түмнүүдтэй мөнхийн найрамдлаа улам бэхжүүлэхийг ерөөсөн лозун цууриатуулж байн байн нижигнүүлэн алга ташиж байлаа. М.А.Х.Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, цугларсан олон түмэнд хандан зөвлөлтийн төмөр замын барилгачдад халуун баяр хүргэж үг хэллээ. Нөхөр Д.Дамба үг хэлэхдээ, Манай найрамдалт ах дүү гурван улсыг холбосон энэ төмөр зам бол манай орны эдийн засаг, соёлын хөгжилтийг улам хурдатгах асар их бололцоо нээж өгч байна. Энэ чухал төмөр зам ашиглалтад ороход манай төмөр замчин нэг бүр хариуцсан хэсэг зангилаа бүрдээ хамгийн хариуцлагатай ажиллаж, Зөвлөлтийн мэргэжилтэн нөхдөөс цаг алдалгүй суралцаж их амжилт гаргах хэрэгтэй гээд ах дүүгийн барилдалгаат СССР, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.Улсын ард түмний найрамдал улам бэхжтүгэй гэж ерөөхөд цугласан олон түмэн алга нижигнүүлэн ташив. Цуглаан төгсөж, манай нам засгийн удирдагчид ба засгийн газрын төлөөлөгчдийн галт тэрэг алсын зам барьж хөдлөхөд олон хүн баяр баясгалантай үдэж гаргав. Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237 (5834) 2-р нүүрт. СССР, БНМАУ, БНХАУ-ын хооронд тавьсан төмөр зам бол найрамдал ах дүүгийн барилдлагаар, энх тайвны зам мөн Төмөр зам холбох ёслол Монгол Хятадын хил дээр болсон нь ЗАМЫН ҮҮД. 1 дүгээр сарын 3. (“Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн цахилгаан мэдээ) 1 дүгээр сарын 3-ны өглөө ах дүү гурван улсын засгийн газрын төлөөлөгчдийн суусан тусгай илчит тэрэгний цуваа Замын үүд хотод хүрэлцэн ирэв. Замын үүдийн төмөр замын буудлын өндөр сүрлэг барилгыг БНМАУ, СССР, БНХАУ-ын төрийн далбаа, нам засгийн удирдагч нарын хөргөөр чимсэн бөгөөд цөл их говьд урган цэцэглэж байгаа төмөр


393 замын энэ сайхан залуу хот их хөл хөдөлгөөнтэй байв. Төмөр замын нээлтэд зориулж босгосон ёслолын том хаалганы дэргэд гоёмсог индрийг тойрон өглөөний 10 цагт Замын үүд хотын хөдөлмөрчид төмөр замын барилгачид цугларсан байв. Мөн тэнд төмөр замын нээлтийн цуглаанд оролцохоор Хятадын хөдөлмөрчдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Энэ өглөө манай төрөлхийн хайрт уудам сайхан эх орны зүүн өмнөд хязгаарт будан татаад бударгана, шар шаваг ургасан цөл элсэн хөрсийг шинэхэн цас дарж байсан боловч Замын үүдийн төмөр замын нээлтэнд оролцохоор хүрэлцэн ирсэн машинтай, морьтой, явган үй олон хүн манай эх орны дархан хилийн босго дээр үй олноороо цугларан илчит тэрэгний урт цуваа ирэх зүг өөд хамаг анхаарлаа тавин угтаж байв. БНМАУ-ын нам засгийн удирдагчид, СССР, БНХАУ, БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийг БНМАУ-ын хил дээр очиход БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нөхөр Улаанхүү тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онцгой Бүрэн эрхт элчин сайд Очирбат нар уулзан золгов. Тэгээд Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, М.А.Х.Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч нөхөр Б.Ширэндэв, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, М.А.Х.Намын Төв Хорооны уос төрийн товчооны гишүүн Б.Дамдин, СССР-ийн Зам харилцааны яамны сайд нөхөр Б.П.Бещев тэргүүтэй Зөвлөлт Холбоот Улсын засгийн газрын төлөөлөгчид, Б.Н.Х.А.Улсын Төмөр замын яамны сайд Тэн Дай-юань тэргүүтэй Б.Н.Х.А.Улсын засгийн газрын төлөөлөгчид, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй Б.Н.М.А.Улсын засгийн газрын төлөөлөгчид ба Б.Н.Х.А.Улсын ерөнхий сайдын орлогч Улаанхүү бусад дагалдах нөхөд болоод Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц, Бүрэн эрхт элчин сайд Хон Дон Чер нар тусгай зассан индэр дээр гарч ирэхэд тэнд цугласан үй олон хүн алга нижигнүүлэн ташиж ура цууриатуулан баяр баясгалантай угтав. Улаанбаатар-Цзининий төмөр замыг ашиглалтанд оруулахад зориулсан хөдөлмөрчдийн цуглааныг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Д.Дамба нээж үг хэлэв. Нөхөр Дамба хэлэхдээ: Хайрт нөхөд өө! Өнөөдөр бид Улаанбаатар-Цзининий төмөр замыг ашиглалтанд оруулах ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг шууд холбосон ах дүүгийн найрамдлын зам болох, шинэ төмөр замын ажиллагааг баяр баясгалантай нээж байна. Энэ төмөр зам бол манай дотны хөрш гурван улсын ах дүүгийн гүн зузаан найрамдал элэгсэг хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд улс төр, эдийн засгийн асар их ач холбогдолтой юм. Ялангуяа манай орны эдийн засаг, соёлын хөгжилт цэцэглэлтэд ба эх орондоо социализм байгуулахын төлөө тэмцэж байгаа манай ард түмний тэмцэлд асар их хүч бололцоог нээгдүүлэн өгч байна. Манай ард түмний баяр бахдал болсон УлаанбаатарЦзининий төмөр замыг ашиглалтанд оруулах ба Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, БНХАУ-ын хооронд төмөр замын шууд харилцаа нээхэд зориулсан


394 баярын цуглаан нээснийг мэдэгдье гэхэд цуглаанд оролцогсод алга нижигнүүлэн сүрт ураа удтал цуурайтуулав. Дараа нь нөхөр Дамба, БНМАУ-ын ерөнхий сайд нөхөр Ю. Цэдэнбал үг хэлнэ гэв. Нөхөр Ю. Цэдэнбалын хэлсэн үг Хайрт хань нөхөд өө! СССР, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн гишүүн эрхэм нөхөд өө! Өнөөдөр Монголын ард түмэн, ЗХУлс, Зөвлөлтийн ба Хятадын болоод ардчилсан лагерийн орны ард түмний хамт онцгой чухал ач холбогдолтой үйл явдлыг тэмдэглэж байна. Улаанбаатар-Цзининий төмөр замын барилга дуусаад СССР, БНМАУ, БНХАУ-ын хооронд шууд харилцаа нээж бид баяр ёслол хийж байна. Энэ бол капитализмээс эргэлтгүй нэг мөсөн ангижирч социализм байгуулах зорилгоор нэгдсэн социализмын лагерийн бүх ард түмний баяр болж байна. Улаанбаатар-Замын үүдийн төмөр зам байгуулахад ариун сэтгэлийн тусламжаа үзүүлсэн аугаа их Зөвлөлтийн ард түмэн, түүний алдарт хөвгүүд, охидод Монголын ард түмэн чин сэтгэлээсээ баярлан талархаж байна. (Алга ташив) Улаанбаатар-Замын үүдийн төмөр замыг Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлтийн барилгачдын хүчээр ахар богино хугацаанд тавьсан юм. Зөвлөлтийн барилгачид, Зөвлөлтийн орчин үеийн техник хэрэглэн, гарамгай хөдөлмөрлөж, манай орны эх газрын эрс тэс цаг уурын байдлын түмэн бэрхшээлийг туулж даваад Монголын говь нутгийн байдлыг өөрчилсөн юм. Энэ том барилга бол жинхэнэ түүхийг бүтээлч хөдөлмөр, сэтгэл чармайлтын үр дүн болно. Ийм учраас өнөөдрийн манай баяр бол социализм, коммунизмийн байгуулалтын төлөө тэмцэж байгаа манай орнуудын ард түмний хөдөлмөр, тэмцлийн ялагдашгүй хүчирхэг дуулал болж байна. Ийм учраас шинэ монгол улсыг байгуулахад ах дүүгийн ёсоор бүхий л талаар сэтгэл харамгүй байнга тусалж байгаа Зөвлөлт Холбоот Улсын Аугаа их Коммунист нам, Зөвлөлт Засгийн газар болоод найрамдалт Зөвлөлт Холбоот Улсын бүх ард түмэнд манай орны хөдөлмөрчид чин сэтгэлийнхээ баяр талархлыг илэрхийлж байна. (Удтал алга нижигнүүлэн ташив) Найрсаг ёсоор хамтран ажиллаж байгаа ах дүүгийн барилдагат манай орнуудын ард түмний түүхэн их бүтээлийг чухал ач холбогдолтой гэж үзэж, манай ард түмнүүдийн зол жаргалын зам болсон энэ замыг барихад тусалсан октябрийн бага баатар, олон жилийн үнэнч нөхөр аугаа их Зөвлөлтийн ард түмэндээ манай ард түмэн, манай засгийн газар үнэн зүрхнээсээ баярлаж байна. (Алга ташив) Үүнтэй холбогдуулан социалист лагерийн орнуудын ах дүүгийн харилцааны тухай ярихыг би хүсэж байна. Том капиталист орнуудын империалист хэсэг бүлэг этгээдүүд, ардчилсан лагерийн орнуудын харилцааны бодит байдлыг санаатайгаар мушгин гуйвуулж байгаа учраас манай орнуудын харилцааны тухай ярих нь чухал байна. Социалист лагерийн орнуудын ард түмний харилцаа, төрийн бүрэн эрх, тус тусын орны тусгаар тогтнолыг харилцан хүндэтгэх, тэгш эрхтэй, харилцан ашигтай байж, тус тусын


395 орны эдийн засаг, соёлын харилцааг нийтээрээ өрнүүлэн хөгжүүлэх ашиг тусын үүднээс бүхий л талаар хамтран ажиллаж, харилцан туслалцах зарчим дээр үндэслэж байгаа юм. Бусад улстай харилцахдаа хүчтэй улс нь буурай хөгжилтэйгөө ноёрхож, буурай орныг хүчтэй улсын эрх мэдэлд захируулах зарчмыг баритмалж заншсан империалист этгээдүүд тэдгээр зарчмаа улс бүхэнд хэрэглэж болно гэж үздэг байна. Империалистууд, энэ талаар гүнзгий эндүүрч байна гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Империилист том орнууд, бусад улс оронтой харилцахдаа дарлан мөлжих, дээрэмдэх зарчмыг үндэс болгож байхад ардчилсан лагерийн орнуудын харилцаа бол харилцан туслалцах, ах дүүгийн ёсоор хамтран ажиллах зарчимд үндэслэж байна. Шинэ төмөр зам байгуулахад Зөвлөлт Холбоот Улсаас үзүүлсэн тусламжинд чухамхүү тийм социалист интернационализмын үзэл, ах дүүгийн найрамдлын санаа бүрэн нэвтэрхий байна. Монголын ард түмэнд аугаа их Хятадын ард түмний үзүүлж байгаа ах дүүгийн улам нэмэгдэж байгаа тусламж нь бас тийм үзэл санаагаар нэвтэрхий юмаа. Улсуудын ах дүүгийн ийм харилцаа нь хэдхэн цөөн монопольтны эрх ашгийн үүднээс шинэ дайн дэгдээхийг хүсч байгаа империалист этгээдүүдийн санаанд таарахгүй байгаа юм. Үүнээс үндэслэж империалист этгээдүүд бүрэн эрхт ардчилсан улс – Б.Н.М.А.Улсыг НҮБ-д авахыг хүсэхгүй байгаа бөгөөд НҮБ-д аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зүй ёсны байры нь эзлүүлэхэд саад хийж байна. Ардчилсан орнуудын эдийн засаг, улс төр, соёлын харилцаа, сайн дураар, харилцан туслалцах, тэгш эрхтэй байх, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхээ харилцан хүндэтгэх зарчимд үндэслэсэн тэр баримтыг хэн ч няцаан үгүйсгэж чадахгүй. Москва, Улаанбаатар, Бээжинг холбосон шинэ төмөр зам бол дээр дурдсан зарчмыг хэрэглэж байгаагийн гэрчилгээ мөн бөгөөд дэлхий дахины социалист аж ахуйн бүрэлдэн тогтож байгаа шинэ системийг бэхжүүлэхэд тус дөхөм болж байна. Энэ зам бол улс түмний энх тайван, найрамдалт харилцааг хөгжүүлж, нийгэмлэгийн янз бүрийн байгуулалттай улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үйлчлэх юм. Өнөөдөр бид Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У. хоёрын төмөр замыг холбож баяр ёслол хийж байна. Олон сая Хятадын ард түмний түүхэн их амжилт, нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй Хятадын Комунист Намын удирдлагаар шинэ Хятад улсад хийж байгаа социалист гялалзсан өөрчлөлтийг Монголын ард түмэн чин сэтгэлээсээ талархан баярлаж байна. Зөвлөлтийн аугаа хүчит түмэн, фашизм ба империализмыг ялж, даян дэлхийн түүхэн их ялалт хийсний дараа Хятадын ард түмэн, пиодлизм ба империализмын хүчийг таягдан унагаж түүхэн ялалт хийсэнд бид чин зүрхнээсээ баярладаг юм. (Цуглагсад алга ташив). Капитализмын ерөнхий кризисийг улам гүнзрийлүүлсэн энэ ялалт бол даян дэлхийн түүхэн ач холбогдолтой бөгөөд социализм бол капитализмаас хэзээд давуу гэгчийг бодитоор нотоллоо. Урьд колоничлогдож байсан Ази олон үеийн нойрноос сэрээд, Зөвлөлт Дорно дахин болон аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс, дэлхий дахины том гүрэний нэг Энэтхэгийн ард түмнээр манлайлуулан дэлхий дахины энх тайвны төлөө даян дэлхийн ард түмний мэтцэлд оролцож байгаа няцаашгүй баримтыг үгүйсгэж болохгүй.


396 Улаанбаатар-Замын үүдийн төмөр замыг тавьж дуусаад, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У-ыг төмөр замаар холбож, СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ыг холбосон төмөр замын шууд харилцаа нээж байгаатай холбогдуулан Б.Н.М.А.У-ын засгийн газар, М.А.Х.Намын Төв Хорооны өмнөөс та бүхэнд баяр хүргэе. (Цуглааныхан удтал нижигнүүлэн алга ташив.) СССР, Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У-ын ард түмний эвдрэшгүй мөнхийн найрамдал мандтугай! (Алга нижигнүүлэн ташив) Аугаа их ЗХУ-аар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын эвдрэшгүй аугаа хүчит лагерь мандтугай! (Талбайд цугласан үй олон хүн удтал нижигнүүлэн алга ташив.) Даян дэлхийн энх тайван мандтугай! (Цуглааныхан алга нижигнүүлэн ташиж хүчит ура удтал цууриатав) Дараа нь энэ баярт оролцохоор Б.Н.М.А.У-ын хил дээр хүрэлцэн ирсэн Б.Н.Х.А.У-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч нөхөр Улаанхүү үг хэлэв. Нөхөр Улаанхүүгийн хэлсэн үг Хайрт нөхөд өө! Ах дүү нар аа! Энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улёын Улаанбаатараас, Замын-үүд хүрэх, Б.Н.Х.А.У-ын Цзинин, Эрээн хүрэх төмөр замыг холбох ёслолыг баяр баясгалантай хийж байгаа явдалд Б.Н.Х.А.У-ын засгийн газар болоод Хятадын ард түмний өмнөөс та бүхэнд халуун баяр хүргэж, энэ төмөр замыг тавих ажилд аугаа их оюун ухаан, хүчин чадалаа зориулсан Хятад, Монгол, Зөвлөлт гурван улсын төмөр замын ажилтан, Зөвлөлтийн мэргэжилтэнд талархлыг илэрхийлж, сайн сайхныг ерөөе. (Алга ташив) Хятад, Монгол хоёр улсын ард түмэн, хэзээнээсээ зузаан найрамдалтай байсан бөгөөд Б.Н.Х.А.Улс байгуулагдсанаас хойш энэ найрамдал шинээр хөгжсөн юм. Зургаан жилийн турш Хятад, Монгол хоёр улсын хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, хариллцаа, улс төр, эдийн засаг, соёлын тал бүхэнд цөм улам нягт болж, улам өргөжлөө. Хятад, Монгол хоёр улсын төмөр замыг холбож ашиглалтад оруулсан явдал бол хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны цаашдын бэхжилтэд нэн ашигтай бололцоог бий болгосон бөгөөд аугаа их ЗХУ-ын тусламжтайгаар хоёр улсын ард түмний социализм байгуулж байгаа үйлсэд чухал хувь нэмрийг оруулж байгаа юм. Хятад, Монголын төмөр замыг холбож ашиглалтад оруулсан явдал бол Хятад, Монгол, Зөвлөлт гурван улсын ард түмний нийслэл Бээжин-Улаанбаатар-Москвагийн хооронд нэг шугам найрамдлын холбоос замыг байгуулав. Энэ бол гугрван улсын ард түмний найрамдалд том үйл хэрэг юм. Энэ нь гурван улсын ард түмний аугаа их найрамдал хамтын ажиллагаа харилцаа ихээр хөгжсөнийг харуулж байгаа бөгөөд гурван улсын ард түмний эдийн засаг, соёлын амьдралын хамтын цэцэглэлт өрнөлтийг цаашид ахиулна. Үүгээр ч зогсохгүй Хятад, Монголын төмөр замыг холбож ашиглалтад оруулан, Зөвлөлт, Монгол, Хятад гурван улсын хоорондын төмөр замаар тээвэрлэх явдлыг эхлэх нь ЗХУ-аар манлайлуулсан ах дүү улсуудын аварга хүчит төмөр замыг нэн нягтаар холбож улсуудын хооронд төмөр замын холбон тээвэрлэх хэмжээг нэн өргөжүүлэв. Иймд энэ нь энх тайван, ардчилал, социализмын лагерь хийгээд улсуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид


397 бэхжүүлэх Азийн ба Дэлхий дахины энх тайвныг батлан хамгаалах явдал тун их ач холбогдолтой юм. Энэ төмөр замыг тавих явдалд Хятад, Монгол, Зөвлөлт 3 улсын төмөр замын ажилчин, ажилтны хоорондын найрамдал улам нягт боллоо. Хятад, Монгол улсын төмөр замыг ашиглалтад оруулсны дараа энэ найрамдал цаашид улам бэхжихэд би бат итгэж байна. (Алга ташив) Хятад, Монгол, Зөвлөлт 3 улсын ард түмэн ах дүүгийн эвдрэшгүй аугаа их бат найрамдал, хамтын ажиллагаа мандтугай! ЗХУ-аар манлайлуулсан энх тайван, ардчилал, социалзмын лагерь мандтугай! (Цугларсан олон алга нижигнүүлж, ураа лозун цуурайтуулж байв.) Дараа нь СССР-ийн засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Б.П. Бещев үг хэлэв. Нөхөр Б.П. Бещев хэлсэн үг Эрхэм нөхөд өө! Ах дүү гурван улс Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У, СССР-ийг холбож, Москва-УлаанбаатарБээжингийн хооронд шууд харилцаа тогтоож байгаа шинэ төмөр замын нээлтийн баярыг бид өнөөдөр ёслон тэмдэглэж байна. СССР-ийн засгийн газрын өмнөөс түүний даалгавараар, энд цугларсан Хятад Монгол зөвлөлтийн нөхөд, яруу алдарт барилгачидад энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан баяр хүргэе. (Нижигнүүлэн алга ташив) Ийм зам тавихын эдийн засгийн ач холбогдол нь эртнээс илэрхий байсан билээ. Гэтэл хуучин Орос орны хаант байгууллын үед ч гэсэн, ард түмний эсрэг хандсан Чан, Кайшийн коминданы дэглэмийн ноёрхолын үед ч гэсэн тийм зам тавих бололцоогүй байлаа. Гагцхүү манай орнуудад хувьсгал ялж, манай орнуудын хооронд социалист шинэ харилцаа тогтсоны үрээр ийм зам байгуулах боломжтой болжээ. Зөвлөлт, Монголын ард түмний тал бүрийн хамтын ажиллагаа хөгжиж, бие биендээ зүйл бүрийн тусламж үзүүлэхийг манай орны ард түмнүүд чин сэтгэлээр эрмэлзэж байгаа нөхцөл байдалд ийм зам байгуулж болох байлаа. Зөвлөлтийн зам барилгачид Монголын ард түмний тусламжтайгаар 700 гаруй км зам байгуулж, Хятадын зам барилгачид 330 гаруй км төмөр зам багуулжээ. Хятад, Зөвлөлт, Монголын зам барилгачдын баатарлаг хөдөлмөрийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ замыг хүн цөөнтэй, ус ховор нутагт туйлын хүнд хатуу ширүүн нөхцөл байдлын дунд байгуулжээ. Хэдий тийм боловч манай барилгачид зориг эрмэлзэл шургуу хөдөлмөрөөрөө тасхим хүйтэн, аагим халууныг ялан давж чадсан байна. Ялалтанд хүрэх зориг эрмэлзэл, эх орондоо чухал ач холбогдол бүхий ах дүүгийн найрамдлын агуу их ам тавьж байгаагаа ойлгосон ухамсар нь тэднийг урагш хөтөлж байжээ. (Алга ташив) Төмөр замын барилгын жил дээр жил хэргийнхээ жинхэнэ мастер болсон олон хүн төрж өсчээ. Төмөр замын барилга Зөвлөлт, Хятад, Монголын зам барилгачидын туршлагаас солилцох гайхамшигт сургууль болсон байна. Нөхөд өө!


398 Шинэ төмөр зам байгуулснаар Москвагаас Бээжин хүрэх зам 1000 гаруй километрээр дөт боллоо. Энэ төмөр замыг тавьсан энэ замын дайран гарсан районуудын ашигт малтмалыг ард түмний ашиг тусад зориулан хэрэглэж, эдгээр районы аж үйлдвэрийн хөгжлийг хурдатган ажилчин ангийн боловсон хүчин, техникийн сэхээтнийг олшруулж, хөдөө аж ахуйг хөгжүүлж тэдгээр районы аж амьдралын байдал, соёлын хэмжээг дээшлүүлэх бололцоо олгох юмаа. (Алга ташив) Нөхөд өө! Зам байгуулснаар ажил шувтрах бииш, уг замыг нягт нямбай ашиглах нь чухал юм. Энэ бол уг замд ажиллаж байгаа төмөр замчдын зорилт мөн. Төмөр замын ажилчид төмөр зам байгуулагчдын нэгэн адил яруу алдартай хөдөлмөрлөх байх гэж би бодож байна. Бидний хамтын чармайлтыг шаардаж байгаа зорилтыг манай орнуудын төмөр замчид, цаашид ч гэсэн нэр төртэй биелүүлэх нь дамжиггүй. Энэ төмөр замыг амжилттай байгуулж дууссан явдал үүний баталгаа болж байна. Яруу алдарт зам барилгачид мандтугай. (Алга ташив). СССР, Б.Н.Х.А.У, Б.Н.М.А.У-ын эвдэршгүй найрамдал мандтугай. (Аалга ташив). Энх тайван мандтугай! (Удтал нижигнүүлэн алга ташив) Гурван улсын засгийн газрын төлөөлөгчид үг хэлж дуусахад хөгжимд Б.Н.М.А.У, СССР, Б.Н.Х.А.Улсын төрийн дуулал эгшиглэж Монгол, Орос, Хятад хэл дээр ах дүү мань гурван улсын мөнхийн их найрамдлыг ерөөсөн ура лоозон цуурайтаж байна. Цуглааны ажиллагаа түр завсарлаж цуглаанд оролцогсод соёлын хаалга тийш очлоо. Дараа нь Москва-Улаанбаатараас гарсан ачааны элчит тэргийн цуваа хил дээр тусгайлан засаж бэлтгэсэн соёлын гоёмсог хаалганд ойртож ирлээ. Ю.Цэдэнбал, Улаанхүү, Б.П.Бещев, Д.Дамба, Шаврон нар хоёр улсын торгон хилийн зааг дахь төмөр замын уулзварын мөнгөн боолтоор холбож бэхжүүлэв. Тэгээд ган зам дээгүүр хөндлөн татсан улаан туузыг Б.Н.М.А.У-ын ерөнхий сайд Ю.Цэдэнбал хайчлан зам нээхэд хүнд ачаатай илчит тэрэг алгуур хөдөлж Б.Н.Х.А.Улсын уудам нутагт орж одов. Хүмүүс алга ташин ура цуурайтуулж гар өргөж үдлээ. Удаа ч үгүй БНХАУ-ын хилийн зүгээс дүүрэн ачаатай элчит тэрэг гарч ирлээ. Энэ элчит тэрэг ёслолын хаалгаар гарч манай эх орны нийслэл Улаанбаатар орохоор өнгөрөхөд цугларагсад бас алга нижигнүүлэн ташиж хөгжилдөж байв... ... Цуглаан дахин үргэлжлэв. Шинэ замыг ашиглалтанд оруулж байгаа манай төмөр замынхныг төлөөлж элчит тэрэгний туслах машинч Б.Лхам үг хэлэв. Нөхөр Лхам үг хэлэхдээ: Зөвлөлтийн барилгачид элсэн говийн хүйтэн жавар, зуны аагим халуунаас шантралгүй баатарлагаар хөдөлмөрлөж барьсан 700 гаруй км урт төмөр замыг ашиглалтанд орууж байна. Монголын төмөр замын ажилтан биид өөрийн анхны галт тэргийг манай их хань Хятадын ард түмний их нийслэл Бээжинд баяр жавхлантай үдзэж явуулаад БНХАУ-аас манайд аялан ирсэн галт тэргийг ёслолд оролцсон бүх нөхдийнхөө хамтаар баяр баясгалантай хүлээн авч байна.


399 Бид төмөр замын энэ шинэ шугамыг эзмшихдээ мэргэшилээ цуцалтгүй дээшлүүлж, зөвлөлтийн найз нөхдөөсөө сурч, оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж чадахаа Монголын төмөр замын ажилтан бид та бүгдийн өмнө баяр баясгалантай илэрхийлж байна гээд Зөвлөлт, Монгол, Хятадын ард түмний найрамдал, дэлхийн дахины энх тайван мандтугай! Гэж ерөөв. Дараа нь Б.Н.Х.А.У-ын онц төмөр замчин бөгөөд төмөр замын барилгын хэсгийн дарга нөхөр Дин Ван-тянь үг хэлэв. Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатарын төмөр замын нийгэмлэгийн ерөнхий хорооны ддарга Б.Н.М.А.У-ын тээврийн яамны сайд нөхөр С.Ядамсүрэн монголын төмөр замынхны өмнөөс “Б.Н.Х.А.У-ын төмөр замчдаас, 1956 он” гэсэн үгтэй улаан тугийг Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Тэн Дай-юаньд гардуулан өгөөд Монгол, Хятадын ард түмний эвдрэшгүй найрамдал үүрд бэхэжтүгэй! Гэхэд цугларагсад алга ташив. Б.Н.Х.А.У-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Тэн Дай-юань товч үг хэлэв. Хятадын төмөр замынхны өмнөөс Монголын төмөр замынханд бэлэглэсэн “УлаанбаатарЗамын үүдийн төмөр замыг Эрээний төмөр замтай холбосон үйлдэл бол Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У, Зөвлөлт Холбоот Улсын ард түмнүүдийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэхэд үлэмж их ач тус хүргэнэ” гэсэн үгтэй улаан тугийг нөхөр Ядамсүрэнд гардуулан өгөхөд цугларагсад алга нижигнүүлэв ташиж ура цууриатуулав. Дараа нь, М.А.Х.Н-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нөхөр Д.Дамба манай найрамдалт хань Б.Н.А.Г.У-ын ерөнхийлөгч Вильгельм Пикийн 80 насны ойг тохиолдуулан тус цуглаанаас баярын утас явуулах санал байна гэхэд цуглааныхан алга ташив. БНАГУ-ын ерөнхийлөгч Вильгельм Пикт явуулах баярын утсыг цуглааныхан алга ташин хүлээн авав. Нөхөр Дамба Улаанбаатар-Цзининий төмөр замын нээлтэд зориулсан хөдөлмөрчдийн цуглааны ажиллагаа дууссаныг мэдэгдэхэд цуглаанд оролцсон олон зуун хүн алга нижигнүүлэн ташиж, хүчит ура цуурайтуулан хөгжимд Б.Н.М.А.У, Б.Н.Х.А.У, СССР-йин сүлд дуулал эгшиглэв. Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237 (5834) 2-р нүүрт. Б.Н.Х.А.У-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Чжоу Энь-лай, Б.Н.М.А.Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авав БЭЭЖИН, 1 дүгээр сарын 6 (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч ). Өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Чжоу Энь-лай, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1956.01.07. Бямба. №7 (6222) 1-р нүүрт. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Чжоу Энь-лай,


Click to View FlipBook Version